#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.17 7:41 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 98 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: Jul.07.16 4:48 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Арван наймдугаар бүлэг.

АМЬ ҮРЭГДЭГЧ БҮСГҮЙГ КОЛОРАДО МУЖ УЛСЫН ЗАХИРАГЧИЙН ОХИН ГЭЖ ТАНИН МАГАДЛАВ.
АРВАН ЗУРГААН НАСТАЙ ХЛОЯ ХЬЮСТОН МАНСУУ РУУЛАХ БОДИСЫН ТУНГ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСНЭЭС ҮХЖЭЭ.
ХЛОЯГИЙН НАЙЗ ХӨВГҮҮН ШОРОНГИЙН ӨРӨӨНД БООЖ ҮХСЭН БАЙНА.
ЦАГДАА НАР ҮЛ МЭДЭГДЭХ ГЭРЧИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА.


Хархүү сонины гарчигийг хий гөлийн юу юугүй огиулах нь уу гэж айж байлаа. Арван зургаатай гэнэ! Арай ахимаг харагдаж байсан юмсан. Өөрт нь ямар ял тулгаж болох вэ? Санаатайгаар алсан гэх үү? Эсвэл санамсаргүй тохиолдлоор гэх үү? Дээр нь насанд хүрээгүй охиныг хүчиндсэн ял тулгана.
Жаал охин халуун усны өрөөнөөс... чармай нүцгэн ... гарч ирж байсан нь нүдэнд нь дахин дахин харагдаад байв...
-Би байна шүү... эр хүнтэй хонож үзээгүй... гэж ичингүйрэн бөвтнөхөд нь хархүү түүнийг тэврэн таалангаа,
-Чиний анхны эр болох гэж байгаадаа баяртай байна, Наран минь гэсэнсэн.
Хэдэн минутын өмнө тэр хоёр нэг жижиг шил "онгодын охь" хувааж уусан байлаа.
-Үүнийг уугаад үз. Сэтгэлийг чинь тайвшруулна.
Хархүү бүсгүйг орон дээр дарж унагаад уруулыг нь шуналтайяа озон шимэж, уян зөөлөн биед нь юмаа шургуулж билээ. Ажил дуусаад байж байтал яагаад ч юм бэ, жаал бүсгүйн дотор муухай болж, гуйвж дайван босоод унахдаа санчигаараа ширээний булан мөргөсөн юм. Санамсаргүй гай таарсан хэрэг. Гэтэл цагдаагийнхан тэгж бодохгүй л дээ.
Гэхдээ тэр хоёрын хоёулхнаа байхыг харсан хүн байхгүй. Нэг ч хүн тийм ийм гэж нотолж чадахгүй.
Болсон хэрэг явдал хархүүд өнөөдрийг хүртэл бодит үнэн биш, өөр нэг хүний хар дарсан зүүд шиг санагддаг байжээ. Гэтэл яагаад ч юм бэ, сонины гарчиг жинхэнэ үнэн байдлыг сануулж, айх сэтгэл төрүүлэв.
Цагаан ордны цонхны цаана гудамжны хөдөлгөөний чимээ сонсдож, хархүү хаана байгаагаа санаж ядан сэхээ орохыг дахин оролдов. Хэдэн минутын дараа зөвлөлгөөн болох ёстой. Хархүү байж ядан хуруугаа салаавчлан чанга атгав.
"Үгүй чи тайвшраач! Биеэ барь гэм!"
Зууван танхимд дэд ерөнхийлөгч Мелвин Уикс, Сайм Ломбардо, Питер Тейгер нар цугласан байлаа. Хамгийн сүүлд Оливер орж ирэв. Эрчүүд амар мэндээ мэдэлцлээ.
-Мистер ерөнхийлөгч та "Трибюн" сонин үзэв үү? гэж Тейгерийн асуухад,
-Үзэж амжаагүй байна гэв.
-Цагдаагийнхан "Монро Армз" зочид буудалд нас барсан бүсгүйг танин магадалсан байна. Манайд баахан эвгүй явдал эхэлж магадгүй бололтой гэхэд нь Оливер өөрийн эрхгүй сэртхийж,
-Питер та юу хэлнэ вэ? гэв.
-Хлоя Хьюстон гэдэг юм байна. Жеки Хьюстоны охин.
-Ээ Тэнгэр минь! гэж ерөнхийлөгчийг уулга алдахад бусад нь учрыг ойлгож ядан өөдөөс нь ширтэцгээж, ийнхүү гайхаж байгаагаа илэрхийлэв.
-Би... би Жекийг эртний таних юм. Ямар аймшигтай юм бэ! Ганц охин нь! гэж Оливер учирлах мэт өгүүлэв.
-Одоо "Трибюн" сонин биднийг дахиад дайран давшилж гарна даа. Уг нь Вашингтонд болж байгаа бүх гэмт хэргийг бид хариуцах учиргүй гэж Сайм Ломбарди дургүйцэн өгүүлэв.
-Бид тэр Лесли Стюартын амыг таглаж чадахгүй юм уу? гэж Мелвин зэвүүцэн өгүүлэв.
Оливер Леслийн өвөрт нэгэн ид шидийн гайхамшигт шөнийг өнгөрүүлснээ нэхэн саналаа.
-Чадахгүй байхаа. Хэвлэлийн эрх чөлөө шүү дээ, эрхэмүүд ээ.
-Захирагч эмэгтэйд яаж хэлдэг билээ? гэж Питер гайхшаа барсан байдалтай өгүүлэв.
-Би өөрөө хэлэхийг хичээе гээд Оливер дотуур харилцааны товчлуурыг дарж,
-Намайг Колорадогийн захирагчтай холбоод өгнө үү гэв.
-Одоо даруйхан ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй байна. Би тус орны эрүүгийн гэмт хэргийн талаар статистикийн мэдээ гаргаж өгөхийг хүсье. Та конгрессоос цагдаагийн ажлын хэрэгцээнд ахиухан хөрөнгө мөнгө гаргаж өгөхийг шаардагтун гэж Питер санал болгоод энэ бүхэн чухамдаа хоосон үг болж хоцорно гэдгийг ойлгоод сэтгэл зовнин дуугүй болов.
-Одоо шуугиан дэгдээж байх цаг биш гэж Уикс дургүйцлээ,
Утас дуугарахад Оливер харилцуурыг аваад нэг юм хэлснээ утасны аппаратыг хажуу тийш нь түлхэж,
-Захирагч эмэгтэй Вашингтон орохоор ниссэн байна. Рейсийн нь дугаарыг мэдэж ав, Питер ээ. Захирагчийг тосож уулзаад нааш нь авчрах хэрэгтэй гэв.
-Ёсоор гүйцэтгэе, мистер ерөнхийлөгч өө. Харин "Трибюн" сонины тэргүүн өгүүллийг бичсэн хүн ичиж зовохыг мэдэхгүй элдэв муухай юм бичсэн байгааг харгалзаарай гэж Питер хэлээд сониныг Оливерт өгч,
ЕРӨНХИЙЛӨГЧ ТУС ОРНЫ ГЭМТ ХЭРГИЙГ
ДИЙЛЭХГҮЙ БАЙНА
гэж уншаад,
-Цааш нь мөн иймэрхүү утга санаагаар үргэлжлүүлсэн байна гэхэд,
Лесли Стюарт гэж нэг муу өмхий өлөгчин. Түүнтэй нэг хатуухан ярих цаг болсон гэж Сайм Ломбардо тайван өгүүлэв.
Энэ үед Мэтт Бейкер мөн ерөнхийлөгчийг тус орон дахь эрүүгийн гэмт этгээдүүдийг дарж дийлэхгүй, шийдвэр зориг муу, дэндүү сул дорой байна гэх мэтээр элдвээр дайран доромжисон тэргүүн өгүүллийг уншиж байв. Тэгтэл өрөөнд нь сэтгүүлч Фрэнк Лонерган хаалга тогшилгүй шуугин орж ирэв. Тэр бол их залины хөрөнгө болсон гайхал бөгөөд түүнийг дээр урьд цагдаа байсан хүн. Лонерган мэргэжил нэгтнийхээ дотор шилдэг сайн шиншээч гэж тооцогддог байна. Лонерган сэтгүүлчийн хувьд нилээд хэдэн мөрдөн судлах ажлыг гялалзсан амжилттай хийсэн байлаа.
-Үүнийг Фрэнк чи бичсэн үү? гэхэд наадахь нь толгой дохив.
-Миннесотод гэмт хэрэг хорин таван хувиар буурсан гэж өгүүлсэн хэсэг нь миний санаанд таарахгүй байна. Чи энэ баримтыг хаанаас олсон юм бэ?
-Цасан хатан хэлж өгсөн юм.
-Шал худлаа! гэж Бейкер парр хийтэл инээд алдаад. -Би өөрөө очиж ярья гэв.
Бейкерийг очиход Лесли утсаар ярьж байлаа.
-Нарийн ширийн зүйлийг нь өөрснөө ярьж тохиролц. Түүнд зориулж ахиухан мөнгө цуглуулахыг хичээгээрэй. Чухмыг хэлбэл Миннесотоос сонгогдсон сенатын гишүүн Эмбри өнөөдөр надад нэрсийн жагсаалт өгөх учиртай. Баярлалаа гээд харилцуураа тавьж,
-Сайн уу, Мэтт ээ гэхэд нь Мэтт ширээний нь дэргэд яаралгүй явж очоод,
-Энэ тэргүүн өгүүллийн талаар тантай ярих гэсэн юм гэв.
-Овоо аятайхан болсон байгаа биз, тийм үү?
-Миний бодоход ховорхон балиар эд байна. Хамгийн чанар муутай холион бантан. Ерөнхийлөгч ерөөсөө Вашингтон дахь гэмт хэргийг эрхлэн хариуцах үүрэггүй. Миннесотод гэмт хэргийн тоо бүтэн хорин таван хувиар буурсан гэж юун балай юм бэ? Та энэ баримтыг хаанаас авсан юм бэ? гэсэнд Лесли нүдээ өргөж жишимгүй инээмсэглээд,
-Мэтт ээ, энэ бол миний сонин, би юу дуртайгаа гаргах эрхтэй. Оливер Рассел бол ерөхийлөгч байж таарахгүй сул дорой амьтан. Би Грегори Эмбрид найдлага тавьж байгаа. Эмбрийг Цагаан ордонд орж суухад нь туслах хэрэгтэй... гэснээ Мэттийн царайг хараад жаахан зөөлөрч: -Боль доо, Мэтт ээ. Бүх юм ёсоороо байна. "Трибюн" сонин ялагчийн талд байх ёстой. Эмбри бол яг тохирох хүн. Тэр одоо ирнэ. Бидэнтэй хамт үдийн зоог барихгүй юу? гэхэд нь,
-Үгүй. Санасандаа хүрэхийн тулд ямар ч муухай арга хэрэглэхээс буцдаггүй хүмүүст би дургүй. Бузар муухай тэмцэл надад таарахгүй гэв.
Мэтт ингэж хэлээд гарч хэдхэн алхаснаа сенатын гишүүн Эмбри гэж биеэ тоосон маадгар амьтантай мөргөлдөх шахав.
-Аа сенатын гишүүн та юу? Баяр хүргье.
-Баярлалаа. Юу гэж тэр вэ?
-Яагаав дээ. Муж улсынхаа гэмт хэргийг хорин таван хувиар бууруулах гэж асар их хүчин зүтгэл гаргасанд тань!
Мэтт Бейкерийг ингэж хэлчихээд цааш одоход сенатын гишүүн араас нь гайхан харсаар хоцров...
Лесли Стюартын тансаг тавилгатай хоолны өрөөнд ширээ зассан байлаа. Орж очсон хүмүүсийг зөөгч яаран тосож очоод,
-Зоог бэлэн, мисс Стюарт аа. Хэзээ авчрах вэ? Бас юу уух вэ? гэв.
-Надад хэрэггүй. Сенатын гишүүн та юу уух вэ? гэж Леслийн асуухад,
-За даа... Би өдрийн цагаар архи уудаггүй. Өнөөдөр бол яах вэ, мартини дарснаас буцахгүй гэв.
Сенатын гишүүний өглөөнөөс аваад архи гудардагийг Лесли Стюарт сайн мэдэх байв. Түүний нэр дээр хамгийн тодорхой хавтаст хэрэг нээсэн байдаг нь учиртай. Эхнэртэй, таван хүүхэдтэй, дээр нь япон нууц амрагтай. Хобби нь өөрийн муж улс дахь милитарист маягийн байгууллагыг ивгээн тэтгэдэг. Энэ бүхэн Леслид өчүүхэн ч учир холбогдолгүй. Сенатын гишүүн Грегори Эмбри монополийн эсрэг тэмцэхгүй, "Вашингтон трибюн энтерпрайзис" мэтийн аварга том концернийг хавчих бодолгүй байдаг нь чухал. Лесли өөрийн эзэнт улсын хил хязгаарыг өргөтгөх хүсэл сонирхолтой байгаа. Эмбри бол чухамхүү энэ нэгэн хэрэгт нь тус болох хүн.
Тэр хоёрыг зоогийн ширээнд сууснаас хойш сенатын гишүүн хоёр аяга мартини хөнтөрчихөөд байлаа.
-Лесли таны хөрөнгө цуглуулж өгсөнд баяр талархлаа илэрхийлье. Энэ бол таны зүгээс их ариун буянтай ажил! гэхэд нь Лесли эелдэгхэн инээмсэглээд,
-Энэ бол миний журамт үүрэг. Оливер Расселыг авч хаяхын тулд чадах бүхнээ хийж байна гэв.
-Яах вэ, миний ялах найдлага муугүй гэж бодож байна.
-Би бас тэгж бодож байна. Түүний солиотой зан байдлаас хүмүүс залхаж гүйцлээ. Сонгуулийн өмнө бас нэг хэрүүл шуугиан дэгдвэл Рассел зүйл дуусах нь тэр.
-Та нээрээ тэгж бодож байна уу? гэхэд нь Лесли толгой дохиод,
-Тийм болбол гайхах зүйл алга гэв.
Тогооч нь урьдын адил гараа гаргажээ. Үдийн зоог бахдам сайхан боллоо.

* * *


Хүн амины хэрэг мөрдөн байцаагч Антонио Вальдес хулгай нүдээр ийш тийшээ хараад харилцуур авч,
-Мисс Стюарт та Хлоя Хьюстоны хэргийн талаар өөртөө мэдэгдэж байна уу гэж хүссэн байх аа? гэв.
-Тийм.
-Цагдаа нарт энэ хэргийг чандлан нууцла гэж тушаасан. Гэхдээ таны надад их тус болсон ачийг санаад...
-Санаа бүү зовогтун. Би хойшид ч таныг мартахгүй Задлан шинжилсний дүн юу харуулав?
-Үхлийн шалтгаан нь "онгодын охь" гэдэг мансууруулах бодис байжээ.
-Юу гэнээ?
-"Онгодын охь" гэдэг шингэн бодис.
"Чамд сонирхуулах нэг юм байна... Шингэн "онгодьш охь"... Миний нэг найз өгсөн юм..."
Кентуки мөрнөөс цогцос нь олдсон эмэгтэй бас шингэн "онгодын охийн" тунг хэтрүүлснээс амь үрэгдсэн байсан. Леслийн зүрх цээжиндээ багтаж ядан булиглан удаан хөдлөхгүй суув. Тэнгэрт Эзэн тэнгэр байдаг байна
шүү!
Лесли жаахан сэхээ ороод Фрэнк Лонерганд хүн
явуулав.
-Хлоя Хьюстоны нас барсан хэргийг мөрдөн судлагтун. Ерөнхийлөгч оролцсон байж болзошгүй гэхэд нь Фрэнк чихэндээ итгэж ядан эзэгтэйнхээ өөдөөс нүд бүлтийн ширтэж,
-Ерөнхийлөгч өө? гэж лавлав.
-Уг хэргийг саатуулж таг дарахыг оролдож байна. Миний бодоход буруутай этгээдийг нуугаад байна. Баривчлагдсан хөвгүүн зохисон цагаа олж амиа хорложээ... Ингэхэд амиа хорлосон гэдэг нь үнэн юм уу, сайн шиншиж мэдэхийг хичээгээрэй. Далимд нь бүсгүйн амь эрсдсэн тэр шөнө ерөнхийлөгчийн хаана байсныг шалгаж мэдэгтүн. Хувиараа мөрдөн судал. Нууцаар. Ганцхан надад тайлагнаж байх хэрэгтэйг санаж байгаарай.
-За даа... энэ хэрэг юу болж дуусаж болзошгүйг та мэдэж байгаа биз дээ?
-Ажилдаа орогтун, Фрэнк ээ. Бас нэг юм байна. "Онгодын охь" мансууруулах бодистой холбоотой бүх үйлдлийг Интернетээс лавлаж мэдэгтүн. Энэ таныг Расселд хөтлөн хүргэнэ бийвий...
Интернетийн мансууруулах бодисын аюултай донд зориулсан эмнэлгийн хэсгээс Лонегран Оливер Расселын нарийн бичиг байсан Мириам Фридлендийг олов. Тэр бүсгүй Франкфортын эмнэлэгт бүртгэгдсэн байв. Лонер таныг тийшээ утасдахад жижүүрийн эмч нь Мириамыг ухаан орохгүй байсаар хоёр хоногийн өмнө нас барсан гэж мэдэгджээ. Тэгэхэд нь Фрэнк Колорадогийн захирагчтай холбож өгөхийг хүсэв.
-Уучлаарай. Захирагч Хьюстон Вашингтон орохоор ниссэн гэж нарийн бичиг нь хариулжээ.
Фрэнк үндэсний нисэх буудалд яаран очсонд хожимдсон байлаа. Тэгээд Питер Тейгерийн дундхир насны цайвар шар үстэй, нүдэнд дулаахан хүүхэнтэй мэндэлж, мөрөөр нь тэврээд машин руу дагуулж очихыг харсанаас өөр юм байсангүй.
Фрэнк ямар ч байсан Жеки Хьюстонтой ярих ёстой! Тэгээд хотод эргэн ирж утасны дэргэд суув. Захирагч Хьюстоны "Фо Сизонз" зочид буудалд буух ёстойг нэн удалгүй олж мэдлээ...
Хитер Жекийг зууван танхимын хажуугийн жижиг өрөөнд дагуулж аваачив. Оливер Рассел угтан хүрч ирээд захирагч хүүхэнтэй гар барилцаж,
-Би маш их харамсаж байна. Хичнээн харамсаж байгаагаа хэлэх үг алга хэмээн шивэгнэв.
Тэр хоёр сүүлчийн удаа арван долоон жилийн өмнө Чикагод хуульчдын их хурал дээр уулзсан байжээ. Жеки тэгэхэд дөнгөж их сургууль төгсөөд байсан. Энэ хоёрын янаг амрагийн харилцаа их халуун дотно байсан боловч даанч нэн удалгүй замын хүзүү салсансан.
Арван долоон жилийн өмнөх явдал... Охин Хлоя нь арван зургаатай байсан. Арай... Оливер энэ тухай Жекигээс асууж зүрхэлсэнгүй. Тийм байж магадгүй гэж айжээ.
Тэр хоёр бие биеэ дуугүй ширтэж байлаа. Жеки өнгөрснөө дурсан ярих гээд хэлэх үг нь аман дээр нь гарч ирээд байгаа юм шиг санагдахад Оливер яаран буруу харав.
-Поол Йербийг Хлоягийн амь эрсдсэн явдалд ямар нэг холбогдолтой гэж цагдаа нар үзэж байгаа юм байна гэж Жекийн сая ам нээн өгүүлэхэд,
-Бүхий л байдлаас үзэхэд тийм бололтой.
-Тэр худлаа.
-Худлаа гэв үү?
-Поол Хлояд сэтгэлтэй байсан. Охинд минь яасан ч муу юм хийхгүй байсан... гээд хүүхний бие чичирч дуу нь тасалдан: -Тэр хоёр ханилан сууна гэж байсан юм гэв,
-Мөрдөгч нарын хэлсэн үнэн бол Хлоягийн амь эрсдсэн зочид буудлын байрнаас Йербийн хурууны мөр олдсон байна.
-Энэ хэрэг "Монро Армз" зочид буудалд болсон гэж сониныхон батлан хэлж байна... хэмээн Жеки эхэр татан хэлэв.
-Яг тийм.
-Хлояд халаасны мөнгө өгдөггүй шахам байсан юмаа, Оливер оо. Поолын эцэг нь албан хаагч байгаад тэтгэвэрт гарсан хүн. Хлоя тийм үнэтэй байр хөлслөх мөнгө хаанаас олсон юм бол?
-Мэдэхгүй юм даа.
-Тэгэхлээр юуны өмнө үүний учрыг олох хэрэгтэй байна. Би миний охины амь хохирсонд хэн буруутайг мэдэхээс нааш эндээс явахгүй. Далимд хэлэхэд Хлоя тэр өглөө тантай уулзах ёстой байсан юм. Та түүнтэй уулзсан уу? гэж Жекийн гэнэт асуухад Оливер хэсэгхэн эргэлзээд,
-Уулзаагүй. Ийм болсон нь тоогүй. Урьдаас мэдэхийн
аргагүй ажил явдал гарч ирээд...
* * *
Хотын нөгөө захад нүцгэн хос үүл борооны явдал үүсгэж байв. Уг нь халуун янаг байдаг бүсгүй энэ удаа өөр юм бодоод байгаа хэрэг үү, төдий л идэвхигүй байв.
-Жоан чи зүгээр үү?
-Зүгээр ээ, Алекс аа.
-Миний бодоход чиний сэтгэл эндээс их хол байна. Юу бодоо вэ?
-Юу ч бодоогүй гэж Жоан Маграт огцомхон хариулав.
-Битгий намайг мэхлэх гээд бай. Би чиний занг мэднэ!
-За... үнэнийг хэлэхэд зочид буудалд алагдсан тэр жаал охин толгойноос гарч өгөхгүй байна.
-Өө тийм. Уншсан. Нэг захирагч авгайн охин гэсэн үү?
-Тийм.
-Хэнтэй юу яалцаж байсныг нь цагдаа нар мэдэж чадсан уу?
-Чадаагүй. Цагдаа нар зочид буудлын үүгээр түүгээр явж, хүн болгоныг байцаасан.
-Чамайг яасан бэ?
-Бас байцаасан. Би нэг хүн утасдсанаас өөр юм мэдэхгүй байсан.
-Утасдсан гэж юу вэ?
-Нэг хүн Цагаан ордны дугаарт залгасан.
Алекс тэр даруй сэртхийсэн ч гэсэн түүнээ мэдэгдэхгүйг хичээж, хайхрамжгүй байдал үзүүлэхийг хичээн,
Яамай байнаа! Одоо чинь Цагаан ордны утасны дугаар олж авсан мал болгон өөрийгөө нэг их амьтан шиг санаж, дуртай цагтаа хэнд ч утасдаж болох юм шиг боддог болсон байна. Энэ дэмий яриа. Тэгснээс хоёул ахиад нэг юу яая! Ингэхэд туулайн бөөрийн шүүс үлдсэн үү? гэжээ.
Захирагч эмэгтэйн ямар зочид буудалд буусныг Фрэнк Лонерган арайхийн мэдэж амжаад байтал утас дуугарав.
-Лонерган байна гэсэнд
-Мистер Лонерган таны амрыг эрье. "Садар самууны өргөөнөөс" ярьж байна...
Алекс Купер гэж өөрийгөө юм бүхнийг мэддэг мэдээлэгч мэтээр өргөмжлөн боддог нэг муу будааны хүүхэд, шалихгүй амьтан. Муу шимэгч хорхой! Бас балиар юм ярьж тоглоом тохуу болох санаатай!
-Та шинэхэн халуун мэдээнд овоо хэдэн юм шиддэг хэвээр биз дээ?
-Хэр зэрэг шинэ сэргэгээс шалтгаална.
-Энэ бол ямар ч яриагүй таны бөгсийг халуу оргиулах мэдээ. Таван мянгыг аваад өг.
-Би завгүй байна. Баяртай.
-Байзаарай, утсаа битгий тавиарай. "Монро Армзд" нухуулсан жаал охины тухай юм шүү... гэхэд нь Фрэнкийн нүд сэргэж,
-Чухам юу юм бэ? гэв.
-Утсаар ярих юм биш, та өөрөө мэдэж байгаа биз.
-Хагас цагийн дараа "Риккод" уулзъя.
Яг хоёр цагт Фрэнк, Купер хоёр "Риккогийн" нэг өрөөнд сууж байв. Байгаль эх Куперт зан байдалд нь яг таарсан гадаад дүр төрх заяажээ. Купер нэг муу нялцгай биетэн шиг санагдана. Лонегран уг нь Алекс мэтийн амьтныг жигшин зэвүүцдэг боловч энэ муу зулбасга үе үе овоо ашигтай мэдээлэл өгч дөнгөдөг байлаа.
-Намайг нааш нь дэмий явуулаагүй юм байгаа биз дээ? гэж Лонерганы өгүүлэхэд,
-Хаанаас даа. Жаал охиныг алсан нь Цагаан ордонтой холбоотой гэж нотолж чадвал та юу гэх вэ? гээд Купер биедээ эрэмшсэн байдалтай малийтал инээв. Фрэнк сонирхон сэтгэл догдолж байгаагаа ил харуулахгүй байж чадав.
-Цааш нь ярь.
-Таван мянга уу?
-Нэг мянга.
-Хоёр.
-Таарлаа. Ярьж бай.
-Миний нуудгай "Монро Армзд" утас залгагчийн ажилтай юм.
-Хэн гэдэг юм бэ?
-Жоан Маграт гэхэд нь Лонерган дэвтрээ гаргаж,
-Тэгээд цааш нь гэв.
-Нөгөө бүсгүйг тэр байранд байж байхад тэндээс Цагаан ордонд нэг хүн утасдсан гэнэ.
Лесли Стюарт энэ хүн амины хэрэгт ерөнхийлөгчийг холбогдолтой гэж үзэж байгаа.
-Нээрээ юм уу?
-Толгойгоо тавья.
-Би өөрөө шалгана. Хэрэв энэ чинь үнэн байвал мөнгө өгөмз. Чи хүнд хэлээгүй биз?
-Нэг ч хүнд хэлээгүй.
-Сайн байна. Амаа үдүүлсэн юм шиг байгаарай. За баяртай. Удахгүй уулзамз.
Лонерганыг явахаар завдан бостол Купер дуудаж,
-Бас нэг юм байна... гэв.
-Юу вэ?
-Миний тухай дуугүй байгаарай. Хэрэгт хутгалдахыг хүсэхгүй. Миний үг алдсаныг Жоан мэдчихвэл дэмий.
-Санаа бүү зовогтун.
Алекс Купер ганцаар үлдээд тэнгэрээс бууж ирсэн хоёр мянган ногооныг хэрхэн зарцуулахаа бодолхийлэн амттайхан мөрөөдөлд автав...
"Монро Армзын" коммутатор нь хаалгачийн лангууны арын өмгөр өрөөнд байдаг аж. Энэ өдөр яг Жоан жижүүртэй байж таарчээ. Фрэнкийг нэг хавтас бариад сүрхий ажилтай хүний дүр эсгэн ороход бүсгүй ээлжит дугаарт залгаж байснаа сурвалжлагчийн өөдөөс эргэж,
-Танд юугаар тус болж чадах байна, эрхэм ээ? гэхэд нь Лонерган бүсгүйд ямар нэг үнэмлэх маягийн юм харуулж
-Би утасны компаниас явж байна. Жаахан асуудал гараад... гэв.
-Юу юм бэ? гэж Жоан гайхан асуув.
-Буудалд буусан зарим хүн утсаар яриагүй байхад мөнгө нэхлээ гэж гомдол мэдүүлсэн байна... гэж Фрэнк өгүүлээд хавтсаа дэлгэн бичиг баримт үзэж байгаа дүрэм үзүүлж: -Аравдугаар сарын арван таван. Германтай
ярьсан гэсэн нэхэмжилгээ өгчээ. Тэр хүн болохоор ерөөсөө Германд өөрийн нь таних мэдэх хүн байхгүй гээд хэрүүл хийсэн гэв.
-Үүнийг чинь би бас мэдэхгүй юм байна. Ерөөсөө сүүлийн нэг сард хэн нэг хүн Герман руу утасдсаныг санахгүй байна гэж бүсгүй эгдүүцэн өгүүлэв.
-Та бүртгэл хөтөлдөг үү?
-Мэдээж.
-Би үзэж болох уу?
-Болно л доо гээд овоолттой бичиг цаасан дороос нимгэн хавтас сугалан авч Фрэнкэд өгөв. Коммутаторын дохионы гэрэл аслаа. Жоаныг цаашаа хараад утас залгаж байх хооронд Лонерган бүртгэлийг хурдан гүйлгэн үзлээ. Аравдугаар сарын арван хоёр... арван гурван... арван дөрвөн... арван зургаан..
Аравдугаар сарын арван тавны хуудсыг тастаж авсан байв...
Фрэнк Лонерган зочид буудлын үүдний танхимд тухалж аваад Цагаан ордноос Жеки Хьюстоны эргэж ирэхийг тэсвэртэй хүлээлээ. Аз болоход тэнд нэг их удаан хүлээх хэрэг гарсангүй.
-Захирагч Хьюстон уу?
-Та ямар хэрэгтэй вэ?
-Би "Вашингтон трибюний" Фрэнк Лонегран байна. Бидний хичнээн их харамсаж байгааг хэлэх үг алга, эрхэм захирагч аа. Чин сэтгэлээсээ гашуудаж байгааг минь хүлээн авна уу.
-Баярлалаа.
-Уучлаарай. Тантай ярьж болох уу?
-Би ер нь...
-Би танд тус болж чадах магадгүй... гээд Лонегран үүдний танхимын цаад захад буй жижиг байр руу толгой дохиж: -Тэнд бидэнд хүн саад болохгүй гэв.
-За тэгье гэж захирагч алжаангуй зөвшөөрөв.
-Миний ойлгож байгаагаар танай охин тэр өдөр Цагаан ордонд экскурсээр... гээд Фрэнк үгээ гүйцээж чадсангүй.
-Тийм. Ангийнхантайгаа хамт. Хлоягийн сэтгэл их хөдөлсөн байх. Ерөнхийлөгчтэй уулзах цагийг тэсч ядан хүлээгээд... гэхэд нь Лонерган суудлаасаа босон харайхгүйн тулд биеэ арайхийн барьж,
-Охин чинь ерөнхийлөгч Расселтай уулзах байсан юм уу? гэж аль болохуйц тайван лавлав.
-Тийм. Би ярьж зохицуулсан юм. Ерөнхийлөгч бид хоёр эртний сайн нөхөд.
-Тэгээд уулзсан юм уу, захирагч аа?
-Үгүй. Ерөнхийлөгч-д яаралтай ажил гараад чадаагүй юм билээ... Би нэг зүйлийг эргэлзээгүй баттай мэдэж байна... гээд алчуур гарган нулимсаа арчив.
-Чухам юу юм бэ?
-Охиныг Поол Йерби алаагүй гэдгийг. Тэр хоёр бие биедээ хайртай байсан.
-Цагдаагийнхны хэлэхээр бол...
-Цагдаагийнхны юу хэлэх нь надад хамаагүй. Цагдаа нар гэм зэмгүй хүүхдийг баривчлаад амиа хорлоход хүргэсэн байна. Ямар үзэшгүй муухай юм бэ! гэхэд нь Фрэнк Лонерган бодлогоширон хөмсөг зангидаж,
-Хэрэв таны охиныг Поол Йерби алаагүй юм бол хэн байж таарах вэ? Охин чинь Вашингтонд ирээд хэнтэй уулзах бодолтой байгаагаа танд хэлсэн үү?
-Үгүй. Ерөөсөө энд таних мэдэх хүн байхгүй. Нийслэлд очно гээд их баярлаж байсан... гээд захирагч дахин нулимсаа арчиж. -Уучлаарай. Би одоо явъя гэлээ.
-Тэгэлгүй яах вэ. Хьюстон захирагч танд баярлалаа.
Лонерган зочид буудлаас хүүр хадгалах газар очоод байцаагч Хелен Чуаныг задлан шинжлэх газраас гарч явахад нь тааралдав.
-Энэ чинь хэн бэ?!
-Амрыг эрье, доктор оо.
-Фрэнк та энд ямар хэргээр явна вэ?
-Поол Йербийн тухай ярих гэсэн юм.
-Ямар аймшигтай юм бэ! Тийм бага залуу улс... гэж Хелен шүүрс алдан өгүүлэв.
-Жаал хүү юунаас болж амиа хорлодог байна вэ?
-Хэн мэдэх вэ дээ... гэж байцаагч дал мөрөө хавчив.
-Би өөр утгаар... үүнийг амиа хорлосон хэрэг гэж та итгэж байна уу?
-Ямар ч атугай тийм юм шиг байна. Тэлээгээр хүзүү гээ маш чанга боосон байсан учир тэлээг нь тас огтлох хэрэгтэй болсон.
-Биед нь хөх няц болсон, шалбарсан гэх шиг хүч хэрэглэсний ямар нэг ул мөр байхгүй юу?
-Байхгүй гээд Хелен сурвалжлагчийн өөдөөс гайхан харав.
-За баярлалаа. Би явъя. Таны харилцагчдыг хүлээлгэж яаж болох вэ.
-Инээдтэй юм...
Френк гудмаас автомат телефон олоод Денвертэй холбоо барьж, Поолын эцэг эхийн утасны дугаарыг мэдэж авлаа. Харилцуурыг мисси Йерби аваад,
-Байна уу! гэж алжаангуй дуугарав.
-Түвэг удаж байгааг минь уучилна уу. Би "Вашингтон трибюн" сонины сурвалжлагч Фрэнк Лонерган байна. Би...
-Хэрэггүй...
Мистер Йерби оролцохоор шийдсэн бололтой.
-Уучлаарай. Ингэхэд байна шүү... Өглөөнөөс хойш сурвалжлагч нар эхнэрийн маань үйлийг үзэж байна. Бид...
-Би мистер Йерби таныг удаан саатуулахгүй. Вашингтонд танай хүүг гэмт хэрэгтэн гэж итгэхгүй байгаа хүн олон байна...
-Миний хүү хүн алахгүй! Хэзээ ч тийм хэрэг хийх хүн биш! гэж мистер Йерби санаанд оромгүй бат итгэлтэй хэллээ.
-Вашингтонд хүүгийн чинь найз нөхөд бий юу?
-Байхгүй, нэг ч таних мэдэх хүн байхгүй.
-Ойлголоо. За миний зүгээс танд тус болж чадмаар юм байвал хэлээрэй...
-Мистер Лонерган! Бид хүүгийн цогцсыг нааш нь авчрахаар ярилцаж тохирсон юм. Юм хумыг нь яаж авахаа мэдэхгүй байна. Бүх юмыг нь хадгалмаар байдаг... Энэ тухай хэнтэй яривал зохихыг та хэлж өгвөл...
-Чадах чинээгээрээ хичээе.
-Танд их баярлах болно. Баяртай.
Хүн амины хэрэг мөрдөн байцаах хэлтэст очих хэрэгтэй боллоо. Түрүүч хөвгүүний хувцас хунартай хайрцгийг гаргаж ирээд,
-Гойдын юм байхгүй. Хувцас хунар, кино аппарат гэв.
Лонерган хайрцагийг уудалж байгаад хар суран тэлээ гаргаж ирэв. Тэлээ нь бүв бүтнээрээ байлаа.
Фрэнк Лонерган epөнxийлөгч Расселтай уулзах хүмүүсийн бүртгэл хөтөлдөг туслах Дебора Каннерыг гарах гэж байхад нь түүний өрөөнд оров.
-Фрэнк та ямар хэргээр яваа вэ?
-Асуудал гараад байна, Дебора.
-Яамай байгаа даа. Та нарт дандаа л асуудал гарч байдаг.
Фрэнк тэмдэглэлийн дэвтрээ үзэж байгаа ааш бааш
гаргаж,
-Аравдугаар сарын арван таванд ерөнхийлөгчийн дэргэд Хятадын төлөөлөгчид оролцсон нууц зөвлөлгөөн болсон, Түвдийн асуудлыг хэлэлцсэн гэсэн мэдээлэл авсан
юм.
-Ямар нэг зөвлөлгөөн болсныг огт мэдэхгүй.
-Шалгаж өгч тус болно уу.
-Хэдний өдөр гэнэ ий?
-Аравдугаар сарын арван таван.
Дебора бүртгэлийн дэвтэр гаргаж, хуудсыг эргүүлж эхлэв.
-Хэдэн цагт уулзахаар болзсон юм бэ?
-Оройн арван цагт зууван танхимд.
-Тийм юм огт байхгүй. Оройн аравд ерөнхийлегч генерал Уитментэй уулзаж ярилцсан.
-Өө тийм үү? Би үзэж болох уу? хэмээн Фрэнк хөмсөг зангидан асуув.
-Уучлаарай. Энэ чинь хориотой, Фрэнк ээ.
-Миний толгойг эргүүлсэн юм байж. Одоо яая гэх вэ. Баярлалаа, Дебора.
Хагас цагийн дараа Фрэнк генерал Стив Уитментэй ярилцаж байв.
-Эрхэм генерал аа, "Трибюн" сонин ерөнхийлөгч Расселтай аравдугаар сарын арван таванд таны уулзсан тухай ярилцлага гаргамаар байна. Миний ойлгож байгаагаар их чухал асуудал хөндсөн байх гэсэнд генерал толгой сэгсрээд,
-Мистер Лонерган таны хаанаас мэдээлэл авсныг мэдэхгүй. Уулзалтыг хойшлуулсан юм. Ерөнхийлөгч-д өөр яаралтай ажил гараад.
-Лав юм уу?
-Яг үнэн. Надтай дараа уулзана гэсэн.
-Баярлалаа, генерал аа.
Фрэнк залхууралгүй Цагаан ордонд эргэн ирж, Дебора Каннерыг эрж олов.
-Фрэнк чи бас юу гэж яваа вэ? гэхэд нь сурвалжлагч гунигтайхан санаа алдаад,
-Нөгөө л асуудлаар. Оройн арван цагт ерөнхийлөгч Хятадын төлөөлөгчидтэй Түвдийн асуудлаар зөвлөлдсөн гэж миний мэдээлэгч зүтгээд байна... гэхэд,
-Хятадын төлөөлөгчид ирээгүй гэж хэд хэлэх юм бэ? гэж бүсгүй уцаарлав.
-Яах аргаа олохоо байлаа. Эзэн ахай надаас сурвалжилга нэхээд байдаг. Энэ бол ёстой дуулиантай явдал. За яая гэх вэ, өөрийн хүчээр үзээд алдахаас... гээд хаалга руу явтал,
-Фрэнк! гэж дуудахад нь эргэж харав.
-Сурвалжлага бичиж болохгүй. Тэр чинь оргүй худал үг. Ерөнхийлөгч уурлана шүү!
-Өөрөө мэдэж байгаа биз дээ, надаас шалтгаалах юм биш гэсэнд Дебора сэтгэл шулуудсан бололтой,
-За яах вэ. Хэрэв би ерөнхийлөгчийг тэр өдөр генөрал Уитментэй уулзаагүй гэж нотолж чадвал таны санаа амрах уу? гэв.
-Тэгэлгүй яах вэ. Надад илүү дутуу юманд орооцолдож байх хэрэг алга.
Нэрсийн жагсаалт хоёр хуудас эзэлсэн байв. Дебора доод талын мөрийг зааж,
-Харж байна уу? Цагаан цаасан дээр хар бэхээр бичсэн байна.
-Нээрээ тийм байна гэж Лонерган толгой дохиод бүртгэлийг яаран харав. Энэ байж байна! Оллоо!
Гурван цагг уулзахаар бүртгүүлсэн хүний нэр хэн байв гэхлээр Хлоя Хьюстон охин байлаа.


Top
   
PostPosted: Jul.07.16 7:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Өө за Оливер ч баларчээ арай охин нь бсийн биш биз дээ? За тэгээд Оливер балардаг юм гэхэд Питер яагаад үхэх юм бол? Дэйнаг хүч гарган суллуулсныхаа хариуд үхнэ гэдгээ мэдсэн бол гсн бсан.

Гайхамшигтай хурдан оруулж бгаад маш их баярлалаа. Нэг сэтгэл зовоосон шалгалт өгсний дараа жинхэнэ гоё тайвшралыг олж бна энэ зохиолыг уншаад (шалгалтын хариундаа сэтгэл зовох завгүй болтлоо) :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.07.16 11:45 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Арван есдүгээр бүлэг.

Зууван танхимд яаралтай хуралдуулсан зөвлөлгөөн хэдхэн минут үргэлжилсэн боловч агаарт аянга цахилгааны үүл хуралдаж байгаа нь ил боллоо.
-Хэрэв бид ахиад жаахан алгуурлавал нөхцөл байдал бидний хяналтаас бүрмөсөн гарч, бид ямар нэг юм хийх тэнхэлгүй болно гэж Батлан хамгаалах яамны сайд мэдэгдэв.
-Ойлгооч, иймэрхүү асуудлыг явуут хөнгөн хуумгай шийдвэрлэж болохгүй!
Генөрал Стивен Госсар Тагнуулын Төв газрын тэргүүн тийш эргэж,
-Танай мэдээлэл хир зэрэг нарийн зөв юм бэ? гэв.
-Хэлэхэд хэцүү байна. Юу ч гэсэн Ливи улс Хятад, Иранаас зэр зэвсэг худалдаж авдаг гэж бид итгэж байна.
-Ливийн элчин сайд үүнийг үгүйсгэж байгаа биз дээ? гэж Оливер асуув.
-Тийм л дээ. Хятад, Иран хоёр ч зэвсэг худалдсанаа үгүйсгэж байгаа хэмээн Төрийн нарийн бичгийн дарга дал мөрөө хавчив.
-Арабын бусад орны тухайд ямар байгаа вэ?
-Бидний авсан мэдээгээр Израйльд гэнэт довтлохоор бэлтгэж байгаа нь тодорхой байна. Бусад нь Изарайлийг газрын хөрснөөс арчиж хаях мөчийг анан хүлээж суугаа гэж бодож байна гэж ТТГ-ын тэргүүн хариулав.
Бүгдээрээ ерөнхийлөгчийн өөдөөс найдлага тавин харлаа.
-Танайхаас Ливид бат итгэлтэй тагнуул төлөөлөгчид бий юу? гэж ерөнхийлөгч асуув.
-Бий, эрхэм ээ.
-Авсан бүх мэдээллийг надад нэн даруй мэдэгдэгтүн. Довтлох нь зайлшгүй байгаа бол бид туйлын эрс шийдэмгий арга хэмжээ авна гээд завсарлагаа зарласанд цугларагсад суудлаасаа босч эхлэв.
-Мистер Тейгер тантай уулзъя гэж байна, ноён ерөнхийлөгч өө гэж нарийн бичиг нь мэдэгдэв.
-Оруул.
-За зөвлөлгөөн ямар болов? гэж Питерийн сонирхон асуухад,
-Өө өнөө л янзаараа. Нэг л юм ярьцгаагаад... Намайг хэзээ дайн хийж эхлэх вэ, одоо юу, арай хожуу гэдгийг мэдэх гэж шахамдуулж байна хэмээн Оливер хэлээд харамсан санаа алдав.
-Одоо яая гэх вэ дээ, америкийн бүх ерөнхийлөгч нарыг зовоож байдаг асуудал гэж Тейгер тал засан толгой дохив.
-Нээрээ тийм.
-Ингэхэд та Арабын нэгдсэн эмират улсын тухай мэдэх үү?
-Жаахан мэднэ. Хорин жилийн өмнө арабын тав зургаан улсын төлөөлөгчид цугларч эвсэл байгуулсан шиг санаж байна.
-Зургаа биш, долоо. Тэд 1971 онд нэгдсэн юм. Абу Даби, Эль Фужайра, Дубай, Шаржа, Рас-эль-Хайма, Умм аль-Кайван, Ажман долоо. Холбоо анхандаа тийм ч сүрхий хүчтэй байгаагүй. Одоо бол ялагдашгүй хүчтэй. Үүнээс гадна үнэмшмээргүй их баян орнууд. Тэд амьжиргааны өртөг их өндөр байдаг. Өнгөрсөн жил тэдгээрийн үндэснии нийт бүтээгдэхүүн гучин есөн тэрбум доллараас давсан.
-Питер та нэг юм хэлэх гээд байнаа даа? гэж Оливор лавлав.
-Нээрээ тийм, эрхэм ерөнхийлөгч өө. Арабын нэгдсэн эмират улсын үндэсний хурлын тэргүүн нь тантай уулзахыг хүсч байна.
-За сайн. Би батлан хамгаалахын сайдтай ярья...
-Өнөөдөр. Хоёулхнаа.
-Та үнэнээсээ хэлж байна уу? Би яаж...
-Межлис гэдэг тэдний үндэсний хурал нь дэлхий дээр хамгийн их нөлөөтэй байгууллагын нэг шүү, Оливер оо. Арабын бусад бүх улс түүнийг туйлын их хүндэтгэдэг юм. Энэ нь Ойрхи дорнодод түр эвлэрэл тогтоох чухал алхам болж болно. Энэ танд хачин санагдаж магадгүйг мэдэж байна. Гэхдээ миний санал зөвлөлгөөг анхаарч болгоогоод түүнтэй уулзаж ярилцахыг хүсье.
-Тэгвэл Төрийн департамэнтынхны бүх бүрэлдэхүүний тархинд цус харваж...
-Би бүгдийг зохион байгуулна.
Нэг хэсэг хоёул дуугүй боллоо.
-Тэд хаана уулзахыг хүсч байгаа юм бэ?
-Чесапикийн буланд, Аннаполисын ойролцоо тэдний яхта онгоц зангуу хаяад зогсож байгаа. Би таныг тийш нь илүү дутуу чимээ шуугиангүй сэмхэн хүргээд өгч чадна.
Оливер бодлогоширон адар ширтэв. Эцэст нь нэгийг шийдсэн бололтой, урагш тонгойж, ярианы төхөөрөмжийг залгаад,
-Өнөөдрийн бүх хуралдааныг хийхээ больё гэлээ.
Яхта онгоц үнэхээрийн зогсоол дээр зогсож байв. Бүх усан цэрэг нь араб хүмүүс байлаа. Хүлээн авалт дээр Оливерын анхаарч ажигласан Али-аль-Фулани гэдэг араб хүн угтан ирж,
-Ноён ерөнхийлөгч таны эрүүл энх байхыг хараад баяртай байна. Наашаа гараад ирнэ үү гэв.
Оливерыг шатаар өгсөж амжаагүй байтал араб хүн жолоо баригчид дохио өгч, яхта онгоц алгуурхан хөдөлж эхэллээ.
-Бид жаахан уруудвал дээр.
Тэнд аваачаад өөрийг нь алах юм уу, эсвэл хулгайлахад зовлон орохгүй, Ийм тэнэг ажил хийх гэж байх уу?! Яг энэ мөчид Израйльтай дайн эхэлж, ерөнхийлөгчийн хариу цохилт өгөх боломжийг алдуулж байгаа байж болох юм. Ямар үхсэнээ хийх гэж Төйгерт өөрийгөө энэ балиар юманд татан оруулах боломж олгов оо?
Рассел сэтгэл зовниж байгаагаа наанаа огт мэдэгдэлгүй, дорно дахины маягийн баян тансаг тавилгатай танхимд оров. Үүдийг аварга том биетэй дөрвөн араб эр манан зогсчээ. Буйдан дээр сууж байсан их хүний намбатай эр Оливерыг хараад өндийв...
-Ноён ерөнхийлөгч таныг Ажманы эзэн ван эрхэм дээдэс Хамадад танилцуулахыг зөвшөөрнө үү гэж Али-аль Фуланийн өгүүлэхэд хоёр эр гар барилцав.
-Ирсэнд тань баярлалаа, ноён ерөнхийлөгч өө. Цай зооглох уу?
-Үгүй, баярлалаа.
-Ноён ерөнхийлөгч та цагаа дэмий үрээгүйг итгэж мэднэ гэж найдаж байна. Биднийг салган тусгаарлаж ирсэн философийн, хэлний, шашин шүтлэгийн, соёлын гэх мэт нэг үгээр хэлэхэд дэлхийн энэ хэсэгт өдий төдий дайн дажны шалтгаан болж байсан олон асуудал, үзэл санааны талаар дипломатууд үг хэлээ ололцоход хэцүү юм уу чадахгүй байсаар хэдэн мянган жил өнгөрч байна. Европ нар Палестины газар нутгийг эзэллээ гэхэд үүнийг Омаха юм уу Канзасад тоож сонирхох хүн байхгүй. Иерусалим дахь еврейн сүмийг тэсэллээ гэхэд Ром юм уу Венецийн иргэд үүнийг огт тоохгүй гэж ван эзэн ярив.
Юу хэлэх гээд байгаа нь энэ вэ? Ийм аргаар зайлшгүй мөргөлдөөнийг сэрэмжлэн зайлуулах гэж байгаа юм болов уу?
-Ойрхи Дорнод дахь тасралтгүй алаан хядаан, цус асгаруулсан дайнд хэлмэгдэн зовж байгаа дэлхийн ганц хэсэг гэвэл Ойрхи Дорнод өөрөө юм. Энэ солиотой юмыг эцэс болгох цаг боллоо.
"За эхэллээ" гэж Оливер бодов.
-Арабын орнуудын тэргүүн нар болон межлисээс танд санал тавих бүрэн эрхийг надад олгосон юм.
-Ямар санал вэ?
-Ойрхи Дорнодод энх тайван байдал тогтоох.
-Энх тайван байдал аа? гэж Оливер гайхан лавлав.
-Бид танай холбоотон Израйльтай найрамдлын гэрээ байгуулахыг хүснэ. Иран болон арабын бусад улсад таны тавьсан хориг манайханд олон тэрбум долларын хохирол учруулсан. Бид үүнийг эцэс болгохыг хүсч байна. Хэрэв НҮБ зуучлахыг зөвшөөрвөл Иран, Сири, Ливийг оролцуулаад арабын орнууд хэлэлцээний ширээнд суухыг зөвшөөрөх байна.
Оливер гайхаж хоцроод хэлэх үгээ даруйд олж чадсангүй.
-Та нарын үүнийг хийж байгаагийн учир нь...
-Израйль юм уу Америкт хайртайдаа ингэж байгаа юм биш гэдгийг танд батлан хэлье. Энэ бол бидний эрх ашигт тохирсон хэрэг. Бид нефтээ айхын аюулгүй худалдаж байхыг хүснэ. Биднийг аргагүй байдалд оруулах юм бол дайтна л даа. Гэхдээ энх амгалан байхыг илүү хүснэ.
Оливер арайхийн амьсгаа аваад,
-Таныг татгалзахгүй бол цай ууя гэжээ.
Оливер сүүлд нь Питер Тейгерт ярихдаа,
-Та тэнд байгаагүй нь харамсалтай. Ёстой үнэмшмээргүй юм болсон! Тэд нар байлдахад бэлэн байгаа боловч байлдахыг хүсэхгүй байна. Дорно дахины жинхэнэ прагматизм гэдэг энэ байх. Асар их хохирол хүлээж байгаагаа тооцоолж үзээд нефтээ элдэв саад тотгоргүй худалдахыг хүсч байна гэхэд нь Тейгер толгой сэгсэрч,
-Үгүй ер өө! Найрамдлын хэлэлцээ хийж эхлэхэд та ёстой нэг үндэсний баатар болно доо гэв.
-Би конгресст хандалгүй бие дааж ажиллах боломж той болно. Израйлийн ерөнхий сайдтай даруйхан ярих хэрэгтэй байна. Бид түүнд арабуудтай эвлэрэхэд нь тусална. Би байна шүү, Питер ээ, үнэнээ хэлэхэд анхандаа намайг лав хулгайлчихлаа гэж бодсон шүү.
-Хаанаас даа! Би тэр яхта онгоцыг хянаж бай гэж шумбадаг онгоц, нисдэг тэргэнд тушаал өгсөн байсан гэж Питер батлан өгүүлэв.
-Хүлээх өрөөнд сенатын гишүүн Дэвис ирээд уулзахаар болзоогүй ч гэсэн хойшлуулшгүй чухал хэрэг гараад байна, уучилна уу гэж байна, ноён ерөнхийлөгч өө гэж гарын туслах бүсгүй нь мэдэгдэв.
-Надтай уулзах дараачийн хүнийг жаахан хүлээж байна уу гээд сенатын гишүүнийг оруул.
Зууван танхимд Тодд Дэвис шуугин орж ирэв. Царай нь гэж царай биш байлаа.
-Яасан таатай учрал вэ, Тодд оо. Хэрэг явдал гараа
юу?
-Үгүй л дээ, юм бүхэн ёс журмаараа байгаа гэж сенатын гишүүн сийгүүлэн хэлээд тухлан сууж: -Зүгээр нэг уулзаж ярья гэж бодлоо гэв.
-Өнөөдөр би их ажилтай байгаа, гэхдээ таныг...
-Хэдхэн минут. Питертэй санамсаргүй тааралдаад. Чиний арабынхантай уулзсан хөгийг ярьж байна гэхэд нь Оливер тэнүүн сайхан инээмсэглэж,
-Догь шүү, тиймээ? Манайд анх удаа Ойрхи Дорнодод энх тайван байдал тогтоох бололцоо бий болж байх шиг! гээд ширээ цохиж: -Өдий олон жилийн дараа шүү! Тийм болохоор миний захиргаа түүхэнд орно гэсэнд,
-Оливер чи бүгдийг сайн бодсон юм уу гэж сенатын гишүүн асуув.
-Юу гэнээ? Та юу гэв?
-Энх тайван гэдэг сайхан хэрэг. Харин хичнээн олон ээдрээтэй юм дагуулж ирэхийг чи мэдэж байна уу? Юуны өмнө санхүүгийн асуудал. Байлдаж байгаа орнууд Америкаас олон тэрбум долларын зэр зэвсэг худалдан авдаг юм. Энх тайван цагт энэ зүйлд ганц улаан мөнгө зарах улс байхгүй болно. Үүнээс гадна Ираны нефтэд хориг тавьсан болохоор нефтийн үнэ нэмэгдэж, манай Америк нэмэгдэл ашиг олдог юм гэхэд нь Оливер чихэндээ итгэж ядан,
-Тодд оо, ийм сайхан боломж хүний энэ яваа насанд ганцхан удаа таарна! гэсэнд,
-Битгий гэнэн хонгор зан гарга, Оливер оо. Хэрэв бид үнэхээр хүссэн бол еврей, араб нарыг нэг их зовлонгүй эвлэрүүлж чадах байсансан. Израйль бол жижигхэн улс. Чиний түрүүчийн хүмүүсийн хэн нь ч гэсэн Израйлыг шахаж байгаад арабуудтай хэлэлцэн тохирох болгож чадах байсан. Гэтэл бүгдээрээ бүрэлдэн тогтсон байдлыг хэвээр байлгасан нь дээр гэж үзсэн юм. Намайг зөв ойлгоорой. Надад еврей нарыг эсэргүүцэх юм байхгүй, сенатад тэдэнтэй бөөр нийлүүлэн ажиллаж байдаг гэв.
-Та чинь...
-Дахиад хэлье, сайн бод, Оливер оо. Найрамдлын гэрээ манай орны эрх ашигт тохирохгүй. Чамайг энэ чиглэлээр ямар нэг хэлэлцээ хийхийг хориглож байна.
-Гэхдээ би...
-Чи юу? Битгий инээд хүргээд бай! Миний хий гэснийг хий! Чамайг хэн энэ суудалд суулгасныг битгий мартаарай!
-Тодд та миний саналыг тоохгүй байж болох юм Гэхдээ миний албан тушаалыг хүндэтгээрэй. Энэ суудалд хэн намайг суулгасан байлаа ч одоохондоо энэ орны ерөнхийлөгч хэвээр байна гэж Оливерын тайван хариулахад сенатын гишүүн босон харайж, хүргэнийхээ дээрээс хүрлийн зогсоод,
-Ерөнхийлөгч гэнэ шүү, нохой долоо! Хийлсэн хүүхэлдэй! Миний хүүхэлдэй, мэдэв үү? Тэгээд миний юу тушаасныг хийх болно. Тушаал өгөх биш, тушаасныг биелүүлэх нь чиний ажил! гэхэд нь Оливөр Дэвисийн өөдөөс түрүүчийнх шигээ тайван харж,
-Та болон таны найз нар нефтийн хичнээн уурхайтай вэ? гэв.
-Чам шиг юманд хамаагүй! Миний үгнээс зөрөх юм бол зүйл дуусах чинь тэр гэж мэдээрэй! Дуулав уу? Энд найрыг хэн удирддагийг бүү март. Чамд хорин дөрвөн цаг сайн бодох хугацаа өгье...
Оройн хоолон дээр Жааны сэтгэл зовсон янзтай,
-Аав намайг чамтай яриарай гэсэн. Аавын сэтгэл их тавгүй байна лээ гэв.
Үүнтэй бас муудалцах хэрэг болж дээ гэж Оливер
бодов.
-Аав юу болсныг ярьсан.
-Тодорхой ярьсан уу?
-Тийм. Миний бодоход аавын буруу юм шиг байна. Оливер чи сайн байна. Зөв юм хийжээ. Олон хүн чамд баярлах болно.
Эхнэр нь түүний талд байгааг Оливер тэр даруйд ухаарсангүй. Тэгээд өөдөөс нь гайхан ширтэж,
-Танай эцэг эсэргүүцэж байгаа шүү дээ гэв.
-Мэднэ. Би түүнтэй санал нийлэхгүй байна. Тэднүүс эвлэрэхэд бэлэн байгаа бол туслах нь чиний үүрэг.
Оливөр сэхээ авч чадахгүй байлаа. Ер нь үүнийг гайхах юу билээ дээ? Жаан бүр анхнаасаа Оливерт түшиг болж ирсэн. Одоо Тэргүүн хатагтай өглөг буяны ажил цуцалтгүй хийж, Америкийн төдийгүй, дэлхий дахины үгээгүй ядуу, зовж зүдэрсэн хүмүүст тусалж байгаа. Жааныг олон нийтийн болон томоохон сангийн хүндэт гишүүнээр сонгосон нь учиртай. Жаан удаа дараа ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө хандивлаад өөрийн нэрийг мэдэгдэхгүй өнгөрдөг. Үүнээс гадна Жаан гоо үзэсгэлэн төгс, ухаалаг, халамжтай хань... бас Оливер эхнэрээ одоо л жинхэнэ ёсоор таньж байх шиг.
Би яагаад үүнийгээ үргэлж араар нь тавьж, илүү харж явдаг хүн бэ? Тэр муусайн тэнэг хүүхнүүд надад тийм их хэрэгтэй юм гэж үү? Миний эрж явдаг юм бүхэн гэрт минь байж байна. Тэртэй тэргүй үүнээс сайн хүүхэн олдохгүй...
-Өнөөдрийн зөвлөлгөөн удах уу?
-Үгүй. Зөвлөлгөөн хийлгэхээ больё. Чамтайгаа үлдье гэж Оливер алгуурхан өгүүлэв.
Тэр орой хоёул сүүлийн сард анх удаа үүл борооны явдал үүсгэж, Оливер эхнэрээсээ салж чадахгүй байлаа. Өглөө нь нөгөө нууц болзооны байрыг хэрэглэхээ больё гэж Питерт хэлэхээр шийдэв.
о о о

Ажлын өрөөний ширээн дээр нэг зурвас байж байлаа:
"Юуны өмнө миний бие мистер ерөнхийлөгч таныг чин сэтгэлээсээ хүндэтгэдэг учир танд ямар нэгэн түвэг удахыг хэрхэвч хүсэхгүй гэдгээ батлан илэрхийлье. Аравдугаар сарын арван таванд би "Монро Армзын" гараашид байж байхдаа таны тэнд байж байхыг хараад маш их гайхсан билээ. Маргааш нь бүсгүйн алагдсан тухай уншаад таны цахилгаан шатанд эргэн орж, товчлуурыг нь арчсаны учрыг ойлгосон. Сониныхон миний ярианд багагүй мөнгө төлнө гэж итгэж Гэсэн ч дээр нэгэнт өгүүлсэнчилэн би таныг ихэд хүндэтгэдэг учир хэрүүл шуугиан дэгдээхийг хүсэхгүйсэн. Уг нь би төдий л баян хүн биш болохоор бага зэргийн тусламж хэрэг болохсон. Хэрэв та зөвшөөрвөл энэ тухай та бид хоёроос өөр хүн мэдэхгүй өнгөрнө. Танд сайн бодож шийдэх боломж олгохын тулд хэд хоног хүлээж байгаад хэл мэдээ өгнө.
Танд чин үнэнээсээ сайн санаж явдаг Нэгэн".

-Ээ бурхан минь! Хүн үнэмшмээргүй юм. Энэ яагаад энд байж байдаг билээ? гэж Сайм Ломбардиног уулга алдахад,
-Ерөнхийлөгчийн нэр дээр шуудангаар ирсэн юм. Гapт нь гэж байсан хэмээн Питер тайлбарлав.
-Нэг солиотой амьтны толгойд дэмий бодол төрөөд.
-Осолтой юм хийж болохгүй, Сайм аа. Би үүнийг үнэн гэж хоромхон зуур ч итгэхгүй байна. Харин сонин хэвлэлийнхэн шиншээд мэдчихвэл бид балрах нь тэр Ерөнхийлөгчийг хамгаалах нь бидний үүрэг.
-Яаж тэр вэ
-Юуны өмнө энэ захиаг хэн бичсэнийг мэдэх хэрэгтэй байна.
Питер нэн даруй Холбооны Мөрдөх Товчооны Ерөнхий газар очиж, онцгой даалгавар гүйцэтгэх төлөөлөгч Клей Жейкобстой уулзав.
-Яаралтай хэрэг гэв үү, Питер ээ?
-Маш яаралтай гээд Питер "дипломат" цүнхээ нээж нэгэн хуудас цаас гаргаж ирэв. Түүнийг нь Клей дуудан уншвал:
"...Би таныг ихэд хүндэтгэдэг... Танд сайн шийдэх боломж олгохын тулд хэд хоног хүлээж хэл мэдээ өгнө..." гэснээс бусдыг бүгдийг нь балласан байжээ.
-Энэ ямар учиртай юм бэ? Гэж Клейн гайхан асуухад,
-Улсын нууц. Ерөнхийлөгч боломж байвал хэн бичсэнийг нь мэдэж өгнө үү гэж хүссэн юм. Бас хурууны хээг нь шалгаарай гэсэн гэж Тейгер учирлав.
Клей хөмсөг зангидан уг бичгийг эргүүлж тойруулан үзэж,
-Энэ чинь их жигтэй хачин юм байна даа, Питер гэв.
-Яагаад?
-Хэрэг биш гэдгийг хамраараа мэдэрч байна.
-Ерөнхийлөгч энэ захиаг хэн явуулсныг мэдээд өгнө үү гэж ганц юм хүссэн.
-Энд хурууны хээ үлдсэн бол болох юм биз.
-Мэдээж гэж Питер толгой дохив.
-Энд хүлээж байгтун гээд Жейкобс захидлыг авч одлоо.
Питер цонхоор хий гөлийн тийм гэж мэдэхийн аргагүй уршиг дагавар гарч болохыг төсөөлөн сэтгэл хямарч суув. Жейкобс дорхноо буцаж ирээд,
-Таны аз таарчээ гэхэд нь Питерийн зүрх цээжиндээ багтаж ядан оволзож,
-Та нэг юм илрүүлэн мэдэж чадаа юу? гэв.
-Ай даа. Таны эрж байгаа хүний машин ноднин жил өөр машинтай мөргөлдсөн байна. Түүний нэр Карл Горман. "Монро Армз" зочид буудлын хаалгач. Өөр юм нэмж мэдмээр байна уу?
-Өөр юм хэрэггүй гэж Питерийн дотор онгойсон янзтай санаа алдав.

ххх


-Фрэнк Лонерган гуравдугаар шугамаар ярья гэж байна, мисс Стюарт аа. Яаралтай залгаж өгнө үү гэж гуйсан.
-За гээд Лесли харилцуур авч, гуравдугаар шугамын товчийг дарж,
-Фрэнк үү? гэв.
-Та ганцаар байна уу?
-Ганцаар.
-Тэнгэрийн аврал. Би ийм юм ухаж төнхөж олоод байна... гээд Фрэнк дараачийн арван минутад нь хэргийн учир утгыг тодорхой ярив. Лесли үгийг нь таслалгүй сонсоод Мэтт Бейкер дээр яаран очиж,
-Тантай ярих юм байна, Мэтт ээ. Хлоя Хьюстоныг алсан хэрэгт ерөнхийлөгчийн холбогдолтойг би нотолсон байвал яах вэ? гэсэнд,
-Таныг сэтгэцийн гажигтай болж, солиорч эхэлж байгаа юм байна гэж бодно гэв.
-Сая Фрэнк Лонерган утасдлаа. Захирагч Хьюстонтой уулзаж ярилцахад охиныг нь Поол Йерби алсан гэж итгэхгүй байна гэнэ. Үүнээс гадна хөвгүүний эцэг эхэд утасдсан гэнэ. Тэд нар ч гэсэн тийм байх ёсгүй гэж үзэж байгаа юм байна.
-Та яана гэж бодоо вэ? Тэднийг хүүгээ алуурчин гэж хэлнэ гэж бодоо юу?
-Энэ бол зөвхөн эхлэл нь. Фрэнк хүүр хадгалах газар очиж, байцаагчтай нь уулзаж ярилцсан байна. Байцаагч хүүхэн жаалхүүгийн хүзүүнд суран тэлээ нь чивчрээд тас огтлох хэрэгтэй болсон гэж хэлсэн юм байна.
-Тэгээд... гэж Мэтт сая нэг юм жаал сонирхон лавлав.
-Фрэнк хүүгийн эцэг эхийн хүссэнээр Поолын хувцас хунарыг цагдаагийн удирдах газраас очиж авсан юм гэнэ. Суран тэлээ нь байж байж. Бүв бүтнээрээ.
Мэтт арайхийн амьсгаа аваад,
-Энэ бүхнийг хуурмаг явдал, хөвгүүнийг шоронд алсан гэж байгаа юм уу?
-Одоохондоо баттай хэлж мэдэхгүй байна. Зүгээр баримтыг ярьж байна. Оливер Расселын нэг удаа "Онгодын охь" хэрэглэх гэж оролдож байсныг би баттай мэдэх юм. Түүнийг муж улсын захирагчийн албан тушаалд сонгогдох үед шүүхийн нарийн бичгийн дарга нэг хүүхний цогцсыг мөрний уснаас олсон. Тэр хүүхэн "онгодын охийн" тунг хэтрүүлснээс амь эрсэдсэн байсан. Расселыг муж улсын захирагч байх үед нарийн бичиг хүүхнийг нь цэцэрлэгт хүрээлэнд ухаангүй хэвтэж байхад нь олсон. Онош нь мөн адилхан, "онгодын охь". Тэр бүсгүй ухаан орохгүй байсаар нас барсан. Оливер урьд нь эмнэлэгт утасдаж бүсгүйн амьдралыг хангах системийг таслах санал тавьж байсныг Лонерган олж мэдсэн байна... гээд Леслийн сэтгэл хөдлөн урагш тонгойж,
-Хлоягийн алагдсан тэр шөнө зочид буудлын люкс байрнаас нэг хүн Цагаан ордонд утасдсан байна. Фрэнк утасны бүртгэлийн дэвтрийг шалгаж үзжээ. Арван тавны өдрийн хуудсыг тастаж авсан байсан гэнэ. Уулзах хүмүүсийн бүртгэл хөтөлдөг ерөнхийлөгчийн нарийн бичиг нь тэр орой Расселыг генерал Уитментэй уулзаж ярилцсан гэж хэлсэн байна. Генерал болохоор уулзаагүй гэсэн гэнэ. Үүнээс гадна Жеки Хьюстоны хэлснээр Хлояг Цагаан ордонд экскурсээр очих үед охиноо ерөнхийлөгчтэй уулзуулахаар ярьж тохирсон байсан гэнэ.
Мэтт дуугүй байж байж,
-Лонерган одоо хаана байгаа вэ? гэж асуув.
-Аравдугаар сарын арван таванд дээд зэрэглэлийн люкс байрыг хөлслүүлсэн хаалгач Карл Горманыг олж уулзах санаатай эрж байгаа...

ххх


-Уучлаарай. Бид манай албан хаагчдын талаар мэдээлэл өгдөггүй гэж Жереми Робинсон эелдэгхэн өгүүлэв.
-Би ердөө гэрийн хаягийг нь асуусан шүү дээ... гэж Фрэнкийн шалахад,
-Үүнийг мэдээд танд нэмэр болохгүй. Мистер Горман амралтын чөлөөгөө авсан гэв.
-Тоогүй дээ. Би зарим нэг дутуу юмыг нөхөхөд түүгээр туслуулах гэсэм юм гэж Лонерган санаа алдан өгүүлэв.
-Дутууг нөхөх өө?
-Ай даа. Бид танай зочид буудалд захирагч Хьюстоны охины амийг хөнөөсөн тухай бүтэн хормой гаргах гэж байгаа юм. Горманыг хасахаас даа... гээд Фрэнк дэвтэр, үзэг гаргаж: -Энэ зочид буудал хэдийнээс оршиж байгаа вэ? Зочид буудлын эзэн, энд буусан хүмүүсийн тухай мэдэж авах гэсэн юм... гэсэнд Робинсон хөмсөг зангидан,
-Байзаарай! Та юу бодож сэдэх нь энэ вэ? Тэр бүсгүй... хаана ч амь эрсдэж болох байсан шүү дээ гэхэд нь Фрэнк түүний сэтгэлийг засаж,
-Ойлгож байна. Гэхдээ хэрэг чухам энд болсон байдаг! Танай зочид буудал "Котергейттэй" адил алдар цуутай болно гэв.
-Мистер...
-Фрэнк Лонерган.
-Мистер Лонерган! Хэрэв таныг... за даа тиймэрхүү маягаар алдарших чинь нэг их аятай юм биш гэж хэлэх гэсэн юм. Хэрэв та... гэхэд нь Лонерган хэсэгхэн бодолхийлээд,
-Одоо яая гэх вэ, мистер Гормантай ярилцаж чадаагүйгээс хойш би бүх зүйлийг өөр янзаар бичиж болох байна гэв.
-Ай даа, мистер Лонерган, тэр чинь зөв... Би одоохон... түүний хаягийг олоод өгье...
Фрэнкийн дотор улам эвгүй оргиод байх болов. Баримт хуримтлах тусам энэ хэргийг дуугүй дарах гэсэн хуйвалдаан байгаа нь ил болж, алуурчныг бүүр дээгүүр хэмжээнд халхлан хаацайлж байгаа нь мэдэгдлээ. Фрэнкийн өөрийн нь амь насанд аюул заналхийлж байна. Тэгээд даамлын хэлж өгсөн хаягаар очихын өмнө гэрээрээ нэг ороод гаръя гэж шийджээ. Фрэнкийн эхнэр Рита гэж улбар шар үстэй, гялалзсан ногоон нүдтэй, маш цагаан биетэй хөөрхөн хүүхэн яг хоолоо хийж байснаа нөхрийнхөө хөлийн чимээг сонсоод гайхан эргэж хараад,
-Фрэнк үү? Ийм эрт гэртээ юу гэж ирээ вэ? гэв.
-Чамайгаа санаад зам зуур ороод ирлээ гэхэд нь Рита нөхрийнхөө царайг хараад толгой сэгсэрч,
-Үгүй дээ. Нэг юм болсон байна. Үнэнээ хэл гэхэд нь Лонерган эвгүйрхэн дороо хавьчиж,
-Чи ээжтэйгээ уулзаагүй удаж байгаа юу? гэв.
-Өнгөрсөн долоо хоногт уулзсан. Юу гэж?
-Чи ээжийндээ очиж ганц хоёр хоноод ирвэл яасан юм бэ?
-Чамд эвгүй юм болоо юу? гэхэд нь Фрэнк жуумалзаж
-Эвгүй юм гэв үү? Хаанаас даа. Тэгснээс задгай зуухныхаа тавиурыг сайн арчиж цэвэрлэ. Дээр нь удахгүй Пулитцерийн шагнал, Пибодийн шагнал тавих хэрэг гарна байх шүү! гэв.
-Чи юу ярина вэ?
-Зүгээр... гарын дор нэг юм тааралдсан. Миний сурвалжлага нийтлэгдсэн цагт дээдсийн хүрээний... олон толгой өнхөрнө бийвий. Би урьд өмнө ийм сонин юм ухаж малтаж байгаагүй!
-Үүнд чинь манай ээж ямар хамаатай юм бэ?
-Ийм юмаа. Энэ намтрыг ертөнцийн гэгээнд гаргах дургүй хүмүүс бас байгаа. Тэгэхлээр хэрэг явдал эвгүй тийшээ эргэх ялимгүй жаахан боломж бий. Энэ хэргийг дуустал чамайг хэд хоног эндээс хол байвал миний сэтгэл амар байх болно.
-Хэрэв чамд аюултай юм бол...
-Хаанаас даа! Чи юун дэмий юм бодно вэ!
-Чамд гай болохгүй гэж лав итгэж байгаа юм уу?
-Бүрэн итгэж байна. Юм хумаа бэлтгэ. Би өнөөдөртөө чамд утасдана.
-За яах вэ, тэгье гэж Рита дуртай дургүй зөвшөөрөв. Лонерган цагаа хараад,
-Би чамайг галт тэрэгний буудал хүргэж өгье гэв.
...Фрэнк нэг цагийн дараа Уитоны хороолол дахь даруухан тоосгон байшингийн өмнө зогсож байв. Хонх дарахад хариу чимээгүй байв. Дахин нэг дараад тэвчээртэй хүлээж байтал хаалга гэнэт онгойж, ахимаг насны бүдүүн авгай гарч ирээд урилгагүй зочныг сэжиглэнгүй ажиглан харж,
-Танд юу хэрэгтэй вэ? гэв.
-Би албан татварын газрын хүн байна. Карл Гормантай уулзах хэрэг бий хэмээн Фрэнк худал хэлээд сурсан зангаар нэг үнэмлэх шүү юм харуулав.
-Манай дүү гэртээ байхгүй.
-Хаана байгаа юм бэ?
-Мэдэхгүй гэж авгай хэтэрхий яаран хариулахад нь Лонерган толгой дохиж,
-Тоогүй дээ. Ямар ч байсан та юм хумыг нь цуглуулах хэрэг болж. Би тээврийн албанд мухлагт машин явуул гэж хэлье гээд эргэж машин руугаа явав.
-Байзаарай! Юун мухлагт машин вэ? Та юу ярина вэ?
-Дүү чинь эвгүй юманд ороод байгаа.
-Юун эвгүй юм бэ? гэж авгайн сэтгэл түгшин уулгалахад Фрэнк толгой сэгсрээд,
-Би тэр тухай ярих эрхгүй л дээ. Уг нь зүгээр хүн шиг байсан гэсэнд,
-Карл их сайн хүн! гэж авгай бат итгэлтэй өгүүлэв.
-Байцаалтын үед надад бас тэгж санагдсан.
-Бас юун байцаалт вэ? гэж авгай уулга алдав.
-Албан татвар төлөхөөс зайлсхийсний учир. Орлогын хоо зарим хэсгийг нуусан байна. Тоогүй хэрэг ээ. Би түүнд яавал хохирол багатай мултрахыг ярьж зөвлөх гэсэн юм. Одоо нэгэнт... гээд дахин машин руугаа алхсанд,
-Байзаарай! Карл... загасчдын... зуны байшинд байгаа. Хүнд... хүнд битгий хэлээрэй гэж захисан юм...
-Надад ялгаа юу байх вэ... гэж Фрэнк хэлэв.
-Та түүнд туслах санаатай гэсэн шүү дээ. Виргини муж улсын Ричмондод нуурын яг хөвөөнд байдаг "Саншайн" байшин.
-За сайн. Олохыг хичээе.
-Тус болж үзээрэй, таныг гуйя. Гай түй болохгүй гэж та итгэж байна уу?
-Гайгүй биз. Би чадах ядахаараа туслахыг бодъё.
Лонерган И-95 засмалаар өмнө зүг явлаа. Ричмонд эндээс зуугаадхан миль зайтай байдаг. Фрэнк багадаа тэр нуураас загас барьдаг байсансан.
Бороо шивэрч байсан боловч Карл Горманы сэтгэл тэнүүн байлаа. Чухам ийм өдөр загас баригдах нь сайн байдаг. Карл завь дээрээс алгана загас дэгээдэж, энэ ажилд хамаг сэтгэлээ өгөөд байв. Усны долгион завины бөөрийг зөөлөн дэлдэх агаад яагаад ч юм загас илбээсийг нь залгих гэж яарахгүй л байв. Ялгаа юу байх вэ дээ? Карлд бас яарах юм байхгүй. Асар удахгүй бөөн хөрөнгө баялаг дээрээс нь бууж ирнэ. Ийм аз таарна гэж Карлын зүүд зөнд ч ороогүй явсансан. Аз гэдэг чинь олон ааштай авгай юм. Хамгийн гол нь хэрэгтэй цагт хэрэгтэй газар байж таарах хэрэгтэй аж! Карл мартсан хүрмээ авах гэж зочид буудалд эргэж очоод гараашаас гарах гэж байтал яг тэр торгон мөчид нөгөө цахилгаан шатны үүд онгойж билээ. Тэндээс гарч ирсэн хүнийг Карл хараад дороо зог тусан хөдлөхөөс айж биеэ бариад зогсож байтал нөгөө хүн цахилгаан шатанд эргэн орж, товчлуурыг арчсаны дараа машиндаа суугаад явсансан.
Гагцхүү хүн амины хэргийн тухай сониноос уншаад Карл юу ямар учиртайг сая ухаарчээ. Тэгээд гайхалтай нь гэмт этгээдийг өрөвдсөн байна. Карл Горман үнэхээр тэр хүнийг чин сэтгэлээсээ талархан хүндэтгэдэг нэгэн байв.
Их алдар нэртэй болохоор нуугдах газар олддоггүй нь гай юм. Чамайг хаа очсон газар чинь хэн нэг хүн заавал танина. Тэр хүн Карлд дуугүй байсны нь үнэ хөлсийг төлөх болно доо. Түүнд өөр арга зам огт байхгүй. Дараа нь Карл түүний хамаг байдгийг салгаж авна. Ганц улаан мөнгө үлдээхгүй. Тэгээд Францад шилтгээн юм уу Швейцарид зуслангийн өргөө худалдаж авна...
Хөвүүр нь усан дор орж, яг энэ мөчид том завь онгоцны моторын чимээ сонсдов... Засгийн эрх баригчид нуур дээгүүр моторт завиар явахыг хоригловол таарна. Хамаг загас үргээж орхих юм!
Моторт онгоц яг Карл руу чиглэн хурдалж байв.
-Хөөе та нар! Хажуу тийшээ эргээч! гэж Карл хар тэнхээгээрээ хашгирсан боловч түүний үгийг сонсоогүй юм шиг байлаа.
-Болгоомжтой байгаарай, хар маанагууд аа! Хаашаа зүтгээд байгаа юм бэ?
Ай Тэнгэрийн минь аврал...
Том моторт онгоц жижиг завийг дайрч тэхий дундуур нь хуваагаад Карл усанд живлээ.
-Муусайн хөлчүү турсаганууд! гэж зүхээд Карл нуурын хөвөө рүү сэлэхийг оролдов. Тэгж байгаад толгойгоо уснаас цухуйлгатал моторт онгоц эргээд түүнийг чиглэн хурдаллаа. Горман гавал нь хагарахын өмнө хамгийн сүүлд том гэгчийн загас дэгээнээс угзрахыг мэдэрчээ...

ххх


Фрэнкийг хагас цагийн дараа тэнд хүрч очиход цагдаагийн бригад, галын машин, "түргэн тусламжийн" машин очсон байв. Санитарууд цагаан даавуу бүтээлгэтэй хүүр
тавьсан дамнуур дамнаад явж байлаа.
-Юу болоо вэ? гэж тэнд цугласан хүний нэгээс
Лонерганы асуухад,
-Нэг хөөрхий моторт завины сэнсэнд хэрчүүлээд сэг
болсон юм байх гэв.
Лонерган дахиад хожимдсоноо ойлгов...
Лонегран шөнө орой гэртээ компьютерийн ард суугаад
Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийг унагах өгүүллийг шивж дуусч байв. Ёстой нэг тэсрэх бөмбөг! Зохиогч нь
гарцаагүй Пулитцерийн шагнал авч, үүнтэй хамт алдар нэр
нь дуурсана! Энэ бол зууны сурвалжилга болно!
Хаалганы хонх дуугарахад нь Фрэнк дуртай дургүй босч,
-Хэн бэ? гэв.
-Лесли Стюартаас захиа авчирлаа.
Аа-хн! Тэр бас сэрүүн байгаа юм байна! Бодвол шинэ мэдээ баримт олсон байх!
Фрэнк гинжийг мултлан үүдээ онгойлгов. Нүдний нь өмнө төмөр гялсхийж, цээж нь тэсэхүйеэ бэрх хатгуулан өвдөв.


Top
   
PostPosted: Jul.08.16 1:48 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Питер ажиллагаанд оролцож эхэлж дээ. Оливер бас овоо доо ингэж нэг ухаарах гэж даанч хожимдсон ухаарал л болох шиг бна даа. Сиднигийн зохиолууд ингээд л учир нь олдохоосоо өнгөрсөн хачин юм болж бгаал гэнэт бүх юм шийдэгддэгсэн. Одоо хэн энэ бүхний учрыг олох юм бол доо Дэйна л магадгүй юм.

Баярлалаа :wd: :wd: :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.08.16 5:54 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Еренхийлегчее ес суртахуунтай хунээр сонгохгуй бол алдаа дутагдалдаа шантаажлуулсан утсан хуухэлдэй байдаг бм байна даа. Оливер ч уйлийн урээр Леслитэй таарч . Хорыг хороор л болох нь дээ. Оливер нээрээ охидуудыг хорооно хэргээ нуух гэж бас баахан хун хорооно. Тэгээд ажлаа ч хийх эрх мэдэлгуй. Сонирхолтой зохиол байна. Баярлалаа.


Top
   
PostPosted: Jul.08.16 6:28 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 484
Location: Төв цэгт
Миний бодлоор Питэр, Дэвис хоёр Оливерын нэрээр л өөрсдийн хэргээ нуугаад байх шигээ. Сиднейн зохиолд иймэрхүү нууцлагдмал гарууд хамгийн гол эзэн байдаг.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Jul.08.16 1:40 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Хорьдугаар бүлэг.

Фрэнк Лонерганы зочлох өрөө хар шуурганд дайрагдсан юм уу гэмээр болжээ. Бүх хайрцаг, шүүгээг байрнаас нь хөдөлгөж, дотор нь байсан юмыг шалаар нэг тараан хаясан байв.
Ник Риз сурвалжлагчийн цогцосыг авч гарахыг хүлээж байгаад мөрдөгч Стив Браунд хандан,
-Амийг хөнөөсөн зэвсэг нь олдов уу? гэж асуув. -Олдоогүй.
-Хөршийнхөнтэй нь ярив уу?
-Ярьсан. Та өөрөө мэднэ дээ, олон айлын сууцтай байшин гэдэг сармагчны үүртэй адил байдаг. Юу ч хараагүй, юу ч сонсоогүй, юу ч мэдэхгүй гэцгээнэ. Мухардаад байна. Миссис Лонерган гэртээ ирж яваа. Радиогоор мэдээ сонссон юм байна. Сүүлийн хагас жилд хэд хэдэн дээрмийн хэрэг гарсан...
-Үүнийг ердийн нэг дээрмийн хэрэг гэж итгэхгүй байна.
-Та юу хэлнэ вэ?
-Лонерган өчигдөр Поол Йербийн хувцас хунарыг авах гэж Цагдаагийн удирдах газар ирсэн юм. Түүний юун дээр ажиллаж байсныг лавлаж мэдмээр байна. Хайрцаг шургуулганд нь бичиг цаас алга уу?
-Юу ч алга.
-Тэмдэглэл байхгүй юу?
-Бүр юу ч үгүй.
-Тэгэхлээр нэг бол өөрөө их болгоомжтой байсан, эсвэл хэн нэг нь залхууралгүй бүгдийг аваад явсан байж таарлаа.
Риз бичгийн ширээний дэргэд очиж, бүдүүн утас унжиж байгааг үзээд,
-Энэ юу вэ? гэсэнд,
-Компьютерийн залгуур кабель байна. Хуучин дискээ нэг газар хадгалсан байж болох юм гэж Браун хариулав.
-Нээрээ тийм! Компьютерийг нь аваад явсан байна. Гэхдээ Лонерган хашир хүн байж болох юм. Юмыг нь уудалж үзье.
Тэд Лонерганы машинд хэвтэж байсан "Дипломат" цүнхнээс эрж байсан зүйлээ олов. Риз дискийг Браунд өгч,
-Удирдах газар руу одоо даруйхан яв. Агуулгыг нь гаргаж үзэхэд нууц түлхүүрийн үгийг нь эрэх хэрэгтэй болох байх. Крис Колби үзнэ биз. Тэр чинь иймэрхүү ажлын мэргэжилтэн гэв.
Үс гэзэг нь сэгсийж, царай нь зэвхий даасан Рита Лонерган байранд шуугин орж ирснээ танихгүй хүмүүсийг хараад сандран дороо зог тусав.
-Миссис Лонерган уу?
-Та хэн бэ?..
-Хүн амины хэрэг мөрдөн байцаах хэлтсийн мөрдөгч Ник Риз. Энэ мөрдөгч Браун гэхэд Рита гайхаш тасарсан байдалтай эргэн тойрон харж,
-Манай... гэсэнд
-Танай нөхрийн цогцсыг аваад явсан.Би их харамсаж байна. Одоо танаас элдэв юм асууж байх цаг биш ч гэсэн танаас хэдэн юм асуувал болох уу?
Хүүхэн үнэнээсээ айж ширвэгдэн өөдөөс нь ширтэв. Риз ингэнэ гэж санасангүй. Юунаас айсан юм бол?
-Танай нөхөр сэтгүүлчийн хувьд мөрдөн байцаалт хийж байсан,тийм үү?
Ритагийн чихэнд: "Миний сурвалжлага нийтлэгдсэн цагт... дээдсийн хүрээний...олон толгой өнхрөнө бий вий...
Би урьд өмнө ийм сонин юм ухаж малтаж байгаагүй!"
гэсэн сүүлчийн үг нь эвдэрхий пянз эргэлдэж байгаа юм шиг дахин дахин хангинаад байлаа.
-Миссис Лонерган!
-Би ... надад мэдэх юм байхгүй.
-Нөхөр чинь ямар даалгавар биелүүлж байсныг мэдэхгүй юу?
-Мэдэхгүй. Фрэнк надтай ажлаа ер ярьдаггүй байсан.
Рита худал хэлж байгаа бололтой.
-Нөхрийг чинь тэр алсан байх гэж сэжиглэж байгаа хүн байхгүй юу? гэхэд хүүхэн өрөөн дотуур тарааж хаясан юмсыг зааж,
-Дээрэмчид байх... гэхэд нь мөрдөгч нар бие биеэ харав.
-Та нарыг зөвшөөрвөл... би ганцаараа үлдмээр байна. Надад хэлэхийн аргагүй аймшигтай гай зовлон тохиолоо.
-Тийм л дээ. Танд бид юугаар туслах вэ?
-Юу байх вэ дээ. Бушуухан явцгаана уу.
-Бид эргэж ирнэ гэж Риз өгүүлэв.
Риз цагдаагийн удирдах газар ирээд юуны өмнө Мэтт Бейкерт утасдаж,
-Би Фрэнк Лонерганы амь хохирсон хэргийг мөрдөн байцааж байна. Ямар сэдэв дээр ажиллаж байсныг нь хэлж өгч болох уу? гэсэнд,
-Дуртайяа зөвшөөрье. Фрэнк Хлоя Хьюстоны амь эрсдсэн тухай сурвалжилга бэлтгэж байсан юм гэв.
-Ойлголоо. Материалаа өгч амжсануу?
-Амжаагүй. Бид хүлээж байсан, тэгтэл... гээд Мэтт түгдрэн дуугүй болов.
-Уучлаарай. Мистер Бейкер танд баярлалаа.
-Шинэ мэдээ баримт олбол бидэнд мэдэгдэх үү?
-Танд хамгийн түрүүн мэдэгдэнэ гэж Риз батлан өгүүлэв.
Дейна маргааш өглөө нь Тоом Хокинсын ажлын өрөөнд очоод,
-Би Фрэнкийн амь үрэгдсэн тухай сурвалжлага хийх гэж оролдоод үзье. Бэлэвсэн эхнэртэй нь уулзмаар байна гэсэнд,
-Зүйтэй санал байна. Одоо чамд зураг авах бүлэг гаргаж өгье гэв.
Дейна өдөр нь зураглагч нартай хамт Фрэнкийн гэрт очиж, дээшээ гарав. Бүсгүйн сэтгэл шимшрэн хонхны товчийг дарлаа. Аймшигт гэмт хэргийн золиос болсон хүнийг зурагтаар харуулна гэдэг ерөөсөө булай муухай байдаг бол гуниг гашуудалд автсан ойр дотныхныг нь харуулна гэдэг түүнээс долоон дор ажил.
Рита Лонерган үүд тайлж өгөөд,
-Танд юу хэрэгтэй вэ? гэв.
-Миссис Лонерган та уучилна уу. Би "Вашингтон трибюний" Дейна Эванс байна. Бид таны санал бодлыг... гэсэнд Рита хэсэгхэн зуур бие нь хөшсөн юм шиг хөдлөхгүй зогсож байснаа,
-Муусайн алуурчингууд! Хар новшнууд! гэж муухай орилоод цааш эргэн дотогшоо ухасхийн гүйж оров. Дейна гайхан балмагдаж, зураглагч нарыг хүлээж байна уу гэж гуйгаад өөрөө хойноос нь ороход Рита халуун усны өрөөнд байлаа.
-Миссис Лонерган!..
-Тонил цаашаа! Та нар миний нөхрийг алсан!
-Та юу хэлэх нь энэ вэ? гэж Дейна сэтгэл зовнин өгүүлэв.
-Танайхан түүнд их аюултай даалгавар өгсөн байна. Тэгээд... миний амь насанд аюул болж магадгүй гэж айгаад намайг хотоос явуулсан юм байна.
-Ойлгохгүй байна. Ямар сэдэв дээр ажиллаж байсан юм бэ?
-Фрэнк хэлэх дургүй байсан... гээд Рита орилж чарлахгүйн тулд биеэ барин: -Намайг мэдээгүй нь ... дээр гэсэн байх. Нэг дуулиантай хэрэг байсан байх.Пулитцерийн шагнал авна барина гэж ярьж байсан... гээд эхэр татан уйлахад дэргэд нь очиж мөрөөр нь тэврээд,
-Ямар аймшигтай юм бэ! Өөр юм дурсаагүй юу? гэсэнд,
-Үгүй... Одоо юманд явна гээд намайг галт тэрэгний буудалд хүргэж өгсөн. Хэн гэлээ,.. нэг хаалгачийг олж уулзах санаатай гэж байсан гэв.
-Тэр хаалгач хаана ажилладаг юм бэ?
-"Монро Армз" зочид буудалд.
..."Монро Армз" зочид буудлын даамал Жереми Робинсон Дейнагийн өөдөөс үг сөрж,
-Мисс Эванс танд юу хэрэгтэй юм бэ, бүү мэд. Намайг хамтран ажиллахыг зөвшөөрвөл танай сонин манай зочид буудпыг элдвээр муулахгүй гэж Лонерган амалсан юм гэхэд нь,
-Мистер Робинсон! Фрэнк алагдсан. Надад зарим нэг мэдээлэл хэрэгтэй байна гэв.
-Би юу ч мэдэхгүй.
-Та мистер Лонергантай юун тухай ярьсан юм бэ? гэсэнд Жереми санаа алдаад,
-Зочид буудлын хаалгач Карл Горманы хаягийг мэдэх гэж ирсэн юм. Би хаягийг нь өгсөн гэв.
-Тэгээд мистерЛонерган тэднийх рүү явсан юм уу?
-Би яаж мэдэх вэ дээ.
-Тэгвэл Горманы хаягийг надад хэлж өгнө үү гэсэнд Жереми арга тасарсан байдалтай нүдээ өргөөд,
-За яах вэ, таны хэлснээр болъё. Горман эгчтэйгээ хамт суудаг юм гэв.
Хэдэн минутын дараа Дейна хаягийг цаасны өөдсөн дээр бичиж аваад гадагш гарав. Робинсон бүсгүйн араас харж байгаад Цагаан ордны дугаарт яаран залгалаа. Эд нар энэ хэргийн хойноос ингэтлээ хөөцөлдөөд байгаа нь ямар учиртай юм бэ, бүү мэд.
Цагдаагийн удирдах газрын компьютерийн сод мэргэжилтэн, авьяас төгөлдөр Крис Колби сунгасан гартаа нэгэн дискет, хэдэн хуудас цаас бариад мөрдөгч Ризийн өрөө рүү их сүртэй алхалж байв. Түүнийг ороход Риз баярлан,
-Юм олов уу? гэсэнд,
-Хүүеэ, энэ чинь галав юүлэх ойртсон шиг. Өнөөдрөөс эхлээд бид инээхтэй манатай болох болов уу даа. Дискет дээр байсныгбуулгасан нь энэ байна гэв.
Ник бичгийг уншиж эхэлснээ тэр даруй могойд хатгуулсан юм шиг босон харайж,
-Ай Тэнгэрийн эх дагина минь! Би одоохон ахмад Миллер дээр очьё гэв.
Миллер бичгийг уншиж дуусаад нүд нь орой дээрээ гарч, мөрдөгч Ризийн өөдөөс ширтэн,
-Би... энэ насандаа ийм айхавтар юм үзээгүй! гэхэд нь Риз дал мөрөө хавчаад,
-Тийм хүн ганц та биш. Чөтгөр алгад, үүнийг бид одоо яадаг байна?! гэсэнд,
-Үүнийг одоо даруйхан ерөнхий прокурорт явуулах хэрэгтэй гэж бодож байна гэлээ...

ххх


Ерөнхий прокурор Барбара Гатлины ажлын өрөөнд Холбооны мөрдөх товчооны тэргүүн Скотт, Вашингтоны цагдаагийн дарга Дин Бергстром, Тагнуулын төв газрын дарга Жеймс Фриш, Дээд шүүхийн дарга Эдгар Грейвз нар цуглараад байлаа. Барбара Гатлин эхлэн,
-Эрхэмүүд та нараас зөвлөлгөө авах маш чухал хэрэг гарсан учир би та бүхнийг урьсан юм. Үнэнийг хэлэхэд би чухам яахыгаа мэдэхээ болиод байна. Надад урьд өмнө ийм нөхцөл байдал тохиолдож байгаагүй. Фрэнк Лонерган "Вашингтон трибюнд" сурвалжлагчийн ажилтай байжээ. Сурвалжлагчийн хувьд Хлоя Хьюстоны амь хохирсон хэргийг мөрдөн шалгаж байгаад өөрийн гэрт алагдсан байна. Одоо Лонерганы машинаас олдсон сурвалжлагыг та нарт уншин сонсгоё. Үүнийг дискетээс буулгасан юм байна гээд хэдэн хуудас цаас нүдэндээ ойртуулан чанга дуудан уншсан нь:
"Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч наад зах нь нэг хүн амины хэрэг үйлдэж, өөр дөрвөн ийм хэрэгт холбогдсоныг нотлох баримт надад бий..."
-Юу?! гэж Скотт Брендоны уулга алдан хашгирахад,
-Үргэлжлүүлэн уншихыг зөвшөөрнө үү гэж Барбара тайван ч гэсэн бат хатуу хэлээд,
"Энэ мэдээллийг янз бүрийн эх сурвалжаас авсан юм. "Вашинтон трибюний" эзэн бөгөөд хэвлэн нийтлэгч Лесли Стюарт нь Оливер Расселыг шингэн "онгодын охь" нэртэй мансууруулах бодис уу хэмээн ятгаж байсныг шүүхэд өчин мэдүүлэхэд бэлэн байна.
Мистер Расселыг Кентуки муж улсын захирагчийн албан тушаалд нэр дэвшээд байх үед муж улсын хууль тогтоох хурлын байшинд ажиллаж байсан шүүхийн нарийн бичгийн дарга Лайза Бернетт Расселыг өөртэйгөө эр эмийн харилцаа тогтооё хэмээн хоргоож байсны учир шүүхэд хандана хэмээн сүрдүүлж байжээ. Рассел өөрийн мэргэжил нэгт нэг хүнд уг асуудлыг эв зүйгээр зохицуулах бодолтой байна гэж хэлсэн гэнэ. Маргааш нь Лайза Барнеттын цогцос Кентуки мөрнөөс олдсон байна. Бүсгүй шингэн "онгодын охийн" тунг хэтрүүлснээс амь алдсан байжээ.
Гэмт этгээд олдоогүй бөгөөд мистер Рассел захирагчаар сонгогдсон байна. Нэгэн удаа цагдаа нар гүн шөнө түүний нарийн бичиг Мириам Фридлендийг цэцэрлэгт хүрээлэнгийн вандан дээр хэвтэж байхад олсон байна. Бүсгүй шингэн "онгодын охь" ууснаас ухаан алдсан нь илэрчээ. Хэрэг бүртгэгч нар бүсгүйг байцаахаар ухаан орохыг нь хүлээж байв. Оливер Рассел эмнэлэгт утасдаж, бүсгүйн амьдралыг хангах системийг таслахыг санал болгож байжээ. Мириам Фридленд ухаан орохгүй байсаар нас барсан байна.
Хлоя Хьюстон бас шингэн "онгодын охийн" тунг хэтрүүлснээс амь алдсан байна. Түүний алагдсан шөнө зочид буудлын байрнаас нэг хүн Цагаан ордонд утасдсаныг би мэдэж чадав. Утасны бүртгэлийн дэвтрийг шалгаж үзэхэд тэр өдрийн хуудсыг тастаж авсан байлаа. Тэр шөнө ерөнхийлөгчийг генерал Уитментэй зөвлөлдөж байсан гэж надад хэлсэн боловч генерал болохоор уулзалтыг хойшлуулсан хэмээн зүтгэж байв. Тэр үед ерөнхийлөгчийн хаана байсныг мэдэх хүн алга.
Цагдаа нар талийгаач бүсгүйн найз хүү Поол Йербийг уг хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Энэ тухай ахмад Отто Миллер Цагаан ордонд мэдэгджээ. Маргааш өглөө нь Йерби шоронгийн өрөөнд үхсэн байв. Тэр хөвгүүн өөрийн суран тэлээгээр боож үхсэн байсныг тас огтлох хэрэгтэй болсон гэж хүн амины хэргийн байцаагч эмэгтэй ярьсан юм. Гэтэл намайг цагдаагийн хэсгээс хүүгийн хувцас хунарыг авахад суран тэлээ бүв бүтнээрээ байсан нь илрэв.
Эцэст нь ерөнхийлөгч нэгэн шахан сүрдүүлэгчээс захидал авсныг би өөрийн дотнын нөхөр, ХМТ-ны төлөөлөгчөөр дамжуулан олж мэдсэн юм. Мистер Рассел захидал дээрх хурууны хээг шалгаж өгөхийг ХМТ-нд хандан хүссэн байна. Захидлын ихэнх хэсгийг балласан байсан боловч ХМТ-ны мэргэжилтэн нар инфра харуур ашиглан уншиж чаджээ.
Захидал дээрх хурууны хээ нь "Монро Армз" зочид буудлын хаалгач Карл Горманых байсныг илрүүлэн мэджээ. Тэр бол бүсгүйн алагдсан байрыг хөлслөн авсан хүний царайг таньж чадах цорын ганц хүн байсан бололтой. Горман Ричмондын нэгэн зуслангийн байшинд очиж нуугдсан боловч энэ нь түүнд тус болсонгүй. Намайг нуур дээр очиход Горман хэдийн үхсэн байв. Надад хэлснээр бол золгүй тохиолдлын улмаас тэгсэн гэнэ.
Энэ бүх гэмт хэрэгт зүгээр нэг санамсаргүй таарсан гэж хэрхэвч үл болох тодорхой холбоо байгаа нь илт мэдэгдэж байна. Мөрдөн шалгах ажлаа цаашид үргэлжлүүлэх бодолтой байгаа боловч үнэнээ хэлэхэд өөрийн амь насанд цөв оруузай хэмээн айж байна. Ийм учраас надад гай түйтгэр учирч магадгүй хэмээн болгоомжилж, эдүгээ хүртэл мэдэж чадсанаа бичиж тэмдэглэв. Сурвалжлагадаа тодорхой өгүүлнэ".
-Ай Эзэн тэнгэр минь, үнэмшихийн тал алга! хэмээн Жеймс Фриш уулга алдав.
-Би хувьд үнэмшихгүй байна!
-Лонерган бол зөв замаар явж байна гэж бат итгэж байжээ.Тийм болохоор нь түүнийг алсан байх магадлалтай. Зогсоох гэж тэр хэмээн ерөнхий прокурор эмэгтэйг өгүүлэхэд шүүгч Грейвз гайхшаа баран гар дэлгэж,
-Одоо бид яах вэ? Та ерөнхийлөгч дээр шууд явж очоод энэ хүмүүсийг алсан уу гэж асууж болохгүй биз дээ? гэхэд,
-Зүйтэй асуулт байна: Түүнийг одоо яах вэ? Парламентын шүүхэд шилжүүлэх үү? Баривчлах уу? Шоронд хийх үү?
-Ажиллаж эхлэхийн өмнө бичмэл эхийг ерөнхийлөгчид өгөөд өөрийгөө зөвтгөх боломж олгох санал байна гэж Гатлиныг хэлэхэд энэ саналыг бүгд нэгэн дуунаар зөвшөөрөв.
-За би юу ч гэсэн түүнийг баривчлах оордер бичье. Юмыг яаж мэдэх вэ гэж...
Тэнд байсан хүмүүсийн нэг нь сиймхий олж, нэн даруй Питер Тейгертэй холбоо барив.
Питер харилцуураа тавиад бий болсон байдлаас хэрхэн мултрах арга мөрийг эрэлхийлэн удтал хөдлөхгүй сууж байснаа босч Дебора Каннерын өрөө рүү явлаа.
-Би ерөнхийлөгчтэй уулзах хэрэгтэй байна.
-Ерөнхийлөгч дээр зөвлөлгөөн болж байгаа. Та жаахан хү...
-Одоо даруйхан, Дебора гэхэд нь бүсгүй Тейгерийн царайг сая ажиглаад сандран мэгдэж
-За, одоохон... Тасалдуулж байгааг минь уучилна уу, ноён ерөнхийлөгч өө. Мистер Тейгер тантай нэн даруй уулзаж ярилцах хэрэг бий гэж байна. Баярлалаа... гээд харилцуурыг тавьж, Тейгерт хандан:-Таван минутын дараа гэв.
Яг таван минутын дараа Питер ерөнхийлөгчтэй хоёулхнаа нүүр тулж уулзав.
-Юу болоо вэ, Питер ээ?
-Ийм юм болоод... ерөнхий прокурор, Холбооны мөрдөх товчооны дарга нар таныг зургаан хүн амины хэрэгт холбогдолтой гэж үзэж байна гэхэд нь,
-Питер ээ, надад тоглоом тохуу хийж байх тийм зав алга гэж Оливер хайхрамж муутай инээмсэглэв.
-Юуны нь тоглоом тохуу байх вэ. Тэд Хлоя Хьюстоныг чухам таны гарт амь үрэгдсэн гэж үзэж байна... гэхэд нь Оливерын царай зэвхий цагаан болж,
-Юу?! гэв.
-Солиотой хэрэг гэдгийг ойлгож байна. Миний мэдэхээр тэдэнд шууд эд мөрийн баримт байхгүй. Та тэр охины алагдсан шөнө өөр газар байсан гэдгээ амархан нотолж чадах биз гэхэд нь Оливер дуугарсангүй. Питер ерөнхийлөгчийн юу хэлэхийг хүлээн амыг нь харж байлаа.
-Оливер та бүх учрыг тайлбарлаж чадах юм байгаа биз дээ, тийм үү? гэхэд Расселын сэтгэлийн тав алдагдан шүлсээ залгиад,
-Үгүй, чадахгүй гэв.
-Яагаад тэр билээ...
-Питер ээ, би ганцаар баймаар байна гэж Оливер арайхийн дуугарав.
Питер Тейгер тэр даруй сенатын гишүүн Дэвис рүү ухасхийв.
-Бас юу болоо вэ, Питөр ээ?
-Энэ ... ерөнхийлөгчийн тухай юм.
-Тэгээд?
-Ерөнхий прокурор, ХМТ-ны дарга нар ерөнхийлөгчид хүн амины хэрэг хийсэн ял тулгаж байна гэхэд нь Дэвис залхсан байдалтай духаа арчаад
-Чи юу яриад байгаа юм бэ, чөтгөр алгад? гэв.
-Тэд нар Оливерыг хэд хэдэн хүн амины хэрэг хийсэн гэж бат итгэж байгаа юм байна. Би үүнийг ХМТ-д байдаг тагнан мэдээлэгчээс олж мэдлээ.
Питер ингээд талийгаач Лонерганы цуглуулсан эд мөрийн баримтыг тодорхой ярив. Питерийг дуугүй болмогц сенатын гишүүн шүд зуун,
-Усан тархилсан новш! Доодохоосоо дор хог! Энэ юу вэ гэдгийг чи мэдэж байна уу? гэж хангинав.
-Мэдэж байна, эрхэм ээ. Оливер...
-Оливерыг чөтгөр алгадаг! Би түүнийг ерөнхийлөгч болгох гэж хэдэн жил зүтгэсэн юмсан! Ухаан нь дутаад тийм балиар юманд хутгалдсан бол заяа нь мэдэг! Одоо би засгийн эрхийг гартаа оруулж авсан болохоор хэнд ч өгөхгүй!
-Энд арга чарга байгаа юм уу даа, бүү мэд...
-Эд мөрийн баримт нь шууд биш гэв үү?
-Тийм. Шууд нотолгоо ерөөсөө байхгүй. Нөгөө талаар түүнд хэрэгт холбогдолгүйгээ нотлох баримт байхгүй.
-Ерөнхийлөгч хаана байгаа вэ? -Түүнд би сонин сайхан мэдээ дуулгая гэж Дэвис хэлээд суудлаасаа босов.
Сенатын гишүүн ерөнхийлөгчийн гарын туслахыг тоож анхааралгүй, өрөөний нь үүдэнд очиж хаалгыг угз татан ороод,
-Би тун ёозгүй муухай юм дууллаа, Оливер оо. Тэр ёстой нэг солиорол биз. Хэний толгойд тийм балай бодол төрдөг юм бэ, бүү мэд...
-Би бас тантай адил гайхан балмагдаад байна. Надад биеэ өмөөрөхийн хэрэг байхгүй.
-Итгэхийг итгэж байна. Гэхдээ чамайг ийм булай муухай хэрэгт сэжиглэж байна гэсэн ганц үг хэвлэлд гарах юм бол... юу болохыг өөрөө ойлгож байгаа бизээ.
-Ойлгож байна. Гэхдээ...
-Чам шиг олны хараанд байдаг хүнийг ийм хэрэгт өчүүхэн төдий ч сэжиглэх учиргүй. Чи эндээс шившигтэйгээр хөөгдөе гэж бодоогүй биз дээ? Чиний яаж муугаа үзэж дуусах нь Никсоны хэрэгтэй жишихэд юу ч биш!
-Би ямар ч гэм зэмгүй, Тодд оо.
-Тэд нар бол өөр бодолтой байна. Хлоя Хьюстоны алагдсан шөнө чамд хэргийн газар дээр байгаагүйгээ нотлох баримт байхгүй гэж хүн хэлсэн. Тийм үү? гэхэд нь Оливер үл мэдэг эргэлзээд,
-Тийм гэв.
-Чиний ухаан санаа яах нь энэ вэ, хүү минь? Тэр оройг чи бид хоёр хамт хооллож, элдвийг ярьж өнгөрүүлсэн шүү дээ... гэхэд нь Оливерын сэтгэл зовнин,
-Юу гэнээ? гэж лавлав.
-Чи зөв сонссон байна. Би чиний хэрэгт холбогдолгүйн нотолгоо! Миний үгийг хэн ч эргэлзэхгүй. Би чамайг аварна.
-Та оронд нь юу авах вэ? гэж Оливер хүндээр санаа алдав.
-Ойрхи Дорнодын асуудлаархи найрамдлын бага хурлаас эхэлье. Чи тэр хурлыг хийлгэхээ нэн даруй болигтун. Дараа нь яримз. Надад өргөн дэлгэр төлөвлөгөө бий. Би түүнийг минь хэн нэг этгээд саатуулахыг хүлцэхгүй.
-Найрамдлын бага хурал болно гэж Оливөр өөрийнхөөрөө зүтгэв. Сенатын гишүүний нүд хүйтэн зэвүүн сүүмийж,
-Би буруу сонсоогүй байгаа? гэв.
-Хэлэлцээ хугацаандаа эхэлнэ. Ийм юмаа: ерөнхийлөгч албан тушаалдаа хир удаан байх нь чухал биш, ерөнхийлөгч байх хугацаандаа юу хийж чадав гэдэг нь илүү чухал... гэсэнд сенатын гишүүний царай алгуурхан минчийн улайж,
-Чи юу хийж байгаагаа мэдэж байна уу? гэв.
-Мэдэж байна.
-Миний бодоход мэдэхгүй байна. Сэхээ орооч! Чамд хүн амины хэрэг тулгах гэж байна! Чи тэр золигийн бага хурлаа хаана хийх юм бэ, шоронд уу? Чи өөрийн амьдралыг өөрийн гараар хөөдлөө, мангуу минь...
Харилцах аппаратаас нарийн бичгийн нь дуу сонсдож,
-Ерөнхийлөгч өө, тан дээр бүтэн төлөөлөгчид ирээд байна. Ерөнхий прокурор Гатлин, ХМТ-ны мистер Брендон, шүүгч Грейвз...
-Нааш нь оруулна уу.
-Би улс төрд хошуу хуруу дүрэлгүй морь малаар хязгаарласан бол дээр байсан бололтой! Би Оливер чамайг таньсангүй муухай андуурчээ. Гэхдээ би яаж ийгээд тэсч үлдэнэ. Харин нохойн хүү чи өнгөрөх чинь энэ! Эднүүс эс гэхэд би өөрөө чамайг устгана, сайхан мэдээрэй! хэмээн сенатын гишүүн уур хилэнгээ тогтоож ядан шүдний завсраар сийгүүлэн хэлэв.
Өрөөнд Барбара Гатлин, Брендон, шүүгч Грейвз, Бергстром нар орж ирлээ.
-Сенатын гишүүн Дэвис таны амрыг эрье! хэмээн шүүгчийн мэндлэхэд Дэвис толгой дохисон болоод гарав. Гатлин хаалгыг сайн хаагаад ширээний дэргэд очиж,
-Мистер ерөнхийлөгч өө, туйлын эвгүй юм болж байна. Гэвч та ойлгох биз ээ. Бид танаас хэдэн юм асуух хэрэгтэй боллоо гэхэд нь,
-Та нарын ямар хэргээр явааг надад хэлсэн. Би тэр гэмт хэргүүдэд ямар ч холбогдолгүй нь мэдээжийн хэрэг гэж Оливер ажиггүй тайван өгүүлэв.
-Мистер ерөнхийлөгч танаас ийм үг сонсоход сайхан байна. Бидний хэн маань ч таныг алуурчин гэж үзэхгүй байгааг батлан илэрхийлье. Гэхдээ танд ийм ял тулгаж байгаа болохоор бид мөрдөн байцаалт хийхээс өөр аргагүй байна гэж Скотт Брендоны өгүүлэхэд,
-Ойлгож байна гэв.
-Мистер өрөнхийлөгч та хэзээ нэгэн цагт "онгодын охь" гэдэг мансууруулах бодис хэрэглэж байсан уу?
-Үгүй.
Цугларсан хүмүүс бие биеэ харав.
-Мистер ерөнхийлөгч та Хлоя Хьюстоны нас барсан аравдугаар сарын 15-ны шөнө хаана байснаа хэлж болохсон болов уу?
Дуугарсангүй.
-Мистер ерөнхийлөгч?
-Уучлаарай, хэлж чадахгүй.
-Та хаана байсан, юу хийж байснаа санаж байгаа биз
дээ?
Дуугүй байв.
-Мистер ерөнхийлөгч!
-Би... би бодох хэрэгтэй байна. Та нарыг дараа ирнэ үү гэж хүсье.
-Чухам хэдийд вэ? гэж Бергстром шахан шаардлаа.
-Найман цагт.
Оливер тэдний гарахыг хүлээж байгаад босч, хөлөө дааж ядан салгалсаар зочлох жижиг өрөөнд ороход бичгийн ширээний ард Жаан ажил хийгээд сууж байв. Жаан толгойгоо өргөж, нөхрийнхөө өөдөөс нэгийг асуусан байдалтай харав. Оливер биеэ хүчлэн байж,
-Жаан... Миний үгийг сонсоно уу. Би чамд үнэнээ хэлэх хэрэгтэй байна... гэлээ.

ххх


Сенатын гишүүн уураа багтааж ядан өрөөн дотуур өөд сөөргөө шогшиж Би яаж байгаад ингэж тэнэглэв ээ? Найдлага тавибал зохих хүнээ олохгүй эндүүрч байх гэж! Одоо тэр маанаг нэгэн насны минь хамаг хэргийг баллах гэж байна. За гайгүй, миний зам хөндөлсөх гэсэн хүн яадгийг хүргэн хүүд үзүүлээд өгье! Гарын дор байсан түүнийг гэнэт ингэж галзуурна гэж хэн мэдэх билээ?
Сенатын гишүүн тэгж тэгж жаал тайвшраад сууж утас залгав.
-Мисс Стюарт та намайг санал болгомоор юм гарвал утасдаарай гэсэн байх аа?
-Тийм билүү, эрхэм ээ?
-Эхлээд надад юу хэрэгтэйг хэлье. "Трибюн" сонины бүрэн дэмжлэг хэрэгтэй. Сонгуулийн кампанид оролцож, шинэ нэр дэвшигчийг магтан мандуулж, ая тал зассан цуврал өгүүлэл гаргана...
-Оронд нь надад юу өгөх юм бэ?
-Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийг. Ерөнхий прокурор саяхан түүнд хэд хэдэн хүн амины хэрэг тулгаж баривчлах ордер бичсэн.
Хүүхний амьсгаа бөглөрөх шахан
-Цааш нь яриарай... гэв.

ххх


Лесли Стюартыг түргэн түргэн дуржигнуулан ярихад Мэтт үгийг нь арай чуу ядан сонсож байв.
-Тайвшраач, тэнгэр минь. Та юу ярих гээд байна вэ?
-Ерөнхийлөгчийн тухай. Бид түүнийг гарах газаргүй болголоо. Би сая сенатын гишүүн Дэвистэй ярьсан. Дээд шүүхийн дарга, цагдаагын газрын дарга, ХМТ-ны захирал, ерөнхий прокурор нар Расселыг баривчлах ордер аваад зууван танхимд очсон байна. Түүний эсрэг эд мөрийн өдий төдий баримт байж байхад хэрэгт холбогдолгүйн баталгаа байхгүй! Энэ чинь зууны дуулиант хэрэг шүү, чөтгөр алгад!
-Бид үүнийг хэвлэх эрхгүй.
-Та юу хэлнэ вэ? гэж Лесли гайхав.
-Лесли! Энэ их ноцтой хэрэг байна... тэгэхлээр иймэрхүү зүйлийг ахин дахин шалгах нь чухал гэж үзэж байна...
-Тэгээд энэ материалыг "Вашингтон постод" гартал ахин дахин шалгах юм биз дээ? Болиоч дээ, баярлалаа: Энэ удаа би тэнэг болж хоцрохыг хүсэхгүй!
-Ерөнхийлөгчийг хамаа намаагүй зэмлэн буруушааж болохгүй, үүний тулд...
-Би хамаа намаагүй зэмлэн буруушаах гэсэн юм биш. Баривчлах ордер бичсэн ганц баримт хангалттай. Энэ чинь түүнийг шалчийтал дарахад хангалттай.
-Сенатын гишүүн Дэвис чинь...
-Хүргэн хүүгээ тавьж өгсөн. Түүнийг гэм буруутай гэж итгэж байгаа юм байна. Өөрөө хэлсэн.
-Тэгсэн ч гэсэн болоогүй байна. Эхлээд баттай сайн мэдэж авах хэрэгтэй...
-Тэгвэл Рассел дээр өөр дээр нь очоод хамаг үнэнээ дэлгэ гэж шаардах болж байна уу? Та солиорсон бололтой. Мэдээг одоо даруйхан хэвлэлд өгөх хэрэгтэй. Эс тэгвэл хожимдоно.
- Баттай нотолгоогүйгээр танд ийм юм хийхийг зөвшөөрөхгүй...
-Миний өөдөөс ийм ааш зан бүү гарга! Энэ бол миний сонин, миний шийдвэр гэж танд хэд хэлэх юм бэ? гэхэд нь Мэтт Бейкер өндийж,
-Та булай муухай тэнэг ажил хийж байна! Би өөрийн хүмүүсээр яасан ч ийм юм бичүүлэхгүй гэв.
-Ерөөсөө хэрэггүй, Би өөрөө бичнэ.
-Лесли! Хэрэв таныг тэгж тэнэглэвэл би ажлаасаа халагдана. Энэ удаа намайг юугаар ч зогсоож чадахгүй.
-Эндүүрч байна, Мэтт ээ. Болоогүй, хоёул Пулитцерийн шагналыг хувааж авна... гээд цаашаа явж байгаа Мэттийн араас харж байхдаа:-Гайгүй, чи эргэж ирэх болно гэж итгэл төгс өгүүлэв.
Лесли ярилцах аппаратын товчийг дараад нарийн бичигтээ зурхайч Золтерыг дуудна уу гэж хүсэв.
-Дараачийн нэг-хоёр хоногт миний зурхайн зураглал ямар байгааг мэдмээр байна.
-Мисс Стюарт танд хүчин зүтгэхдээ баяртай байна гээд Золтер халааснаасаа зурхайн хүснэгтийн жижигхэн дэвтэр гаргаж анхааралтай үзэж байснаа гэнэт толгойгоо өргөж, Леслийн өөдөөс гайхан харав.
-Наана чинь юу гэж байна вэ?
-Би... Юу юугүй нэг хүн үнэмшмээргүй үйл явдал болох гэж байгаа юм шиг. Та үүнийг үз л дээ гээд зурхайн хүснэгтээ үзүүлж: -Харав уу, Улаан нүдэн гараг Дэлхийн вангийн ордонд гурван хоног шилжиж байна, энэ бол...гэхэд Лесли тэсч ядан үгийг нь тасалж,
-Хэрэгтэй юмыг нь хэлээд аль гэсэнд Золтер гайхан анивчиж,
-Хэрэгтэй юм нь уу... Өө тийм! Ойрын үед нэг лут их үйл явдал болж, та тэр үйл явдлын голд байх нь байна. Мисс Стюарт та одоогийнхоосоо хавьгүй илүү алдар нэртэй болж, таны нэр даян дэлхийд дуурсах нь байна гэв.
Лесли бахдан баярласандаа толгой нь эргэж, чухамхүү дөштийн оронд очсон юм шиг байлаа. Энэ үнэн юм болов уу? Тэгээд пиг дүүрэн хүн цугларсан асар том танхимыг сэтгэлдээ ургуулан төсөөлөв. Хөтлөгч нь "Жилийн хамгийн дуулиант сурвалжлагын" шагнал авсан хүмүүсийн нэрийг зарлаж байна.
-Пулитцерийн шагналыг мисс Лесли Стюартад олгож байна гэхэд чих дөжиртөл алга ташицгааж, бүгдээрээ суудлаасаа босч байна. Баяр хүргэн хашгиралдах чимээн дунд Лесли өөрөө үг хэлж байна...
-Мисс Стюарт аа...
Лесли сая сэхээ авч, Золтерийн зовнингуй царайг
харав.
-Танд өөр юм хэрэгтэй юу? гэхэд нь,
-Хэрэггүй, баярлалаа, Золтер оо. Та явж болно гэжээ. Оройн долоо гэхэд бүгд бэлэн болов.
ЕРӨНХИЙЛӨГЧ РАССЕЛЫГ БАРИВЧЛАХ ОРДЕР БИЧИГДСЭН БАЙНА.
ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗУРГААН ХҮН АМИНЫ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЯЛ ТУЛГАН БАЙЦААХ ГЭЖ БАЙНА

гэсэн содон гарчигийг таашаан харж, сурвалжлагаа дахин гүйлгэж уншаад ерөнхий эрхлэгчийн орлогч Лайла Баннистерт хандан,
-Одоохон өрөлтөд өг. Хавсралт маягаар хэвлээд нэг цагийн дараа замын уулзвар бүр дээр худалдаж эхлэ. Үүний сацуу материалыг телевизээр үзүүлнэ гэсэнд
-Үүнийг Бейкерт үзүүлбэл дээр юм биш үү дээ? гэж Лайлын хулганан бөвтнөхөд,
-Сонин түүнийх биш, минийх. Одоохон өрөлтөд өг гэсэнд,
-За, авхай гэж Лайл дуртай дургүй зөвшөөрөөд утас залгаж,
-Бид хэвлэх материал өгнө гэв.

ххх


Долоо гучид Барбара Гатлин бусад хүмүүсийн хамт Цагаан ордонд эргэж очихоор бэлтгэж байлаа.
-Тэнгэрийн авралаар бүх юм гайгүй өнгөрөх болтугай. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гэж, би ерөнхийлөгчийг баривчлах ордер бичсэн, эрхэмүүд ээ гэж Барбара алжаангуй өгүүлэв.
Хагас цагийн дараа Оливерын нарийн бичиг нь -Ерөнхийлөгч тантай уулзах хүмүүс ирээд байна
гэхэд, -Оруулагтун гэлээ.
Хуулийн төлөөлөгчид зууван танхимд цувран орж ирэхийг царай нь зэвхий даасан Оливер үг дуугүй ажиглаж байв. Хажууд нь Жаан зогсоод нөхрийнхөө гарыг чанга атгажээ.
-Мистер ерөнхийлөгч та асуултыг хариулахад бэлэн байна уу? гэж Барбара Гатлины асуухад,
-Бэлэн байна гэв.
-Мистер ерөнхийлөгч өө, Хлоя Хьюстон аравдугаар сарын арван таванд тантай уулзах ёстой байсан юм уу?
-Яг тийм.
-Та тэгээд түүнтэй уулзсан уу?
-Үгүй, хүлээж авахыг хойшлуулах хэрэгтэй болсон
юм...
Утас яг гурван цагт дуугарч билээ.
"Би байна, хонгор минь! Чамайг санаад болдоггүй. Би Мэрилендэд байдаг үүрэндээ байж байна. Усан сангийн дэргэд чармай нүцгэн суугаад..."
Одоохон нэг арга бодохоос доо. Хэдийд сэмхэн яваад өгч болох бол?
"Намайг нэг цагийн дараа хүлээж бай".

Оливер нэг сайн амьсгаа авч сэтгэлээ төвшитгөөд,
-Миний үгийг анхааралтай сонсоцгооно уу. Миний одоо хэлэх зүйл олон нийтийн сонорт хүрэх юм бол миний өөрийн нэр хүндэд төдийгүй, бусад улс оронтой харилцах манай харилцаанд засч болшгүй хор хохирол учруулна. Ийм учраас таг дарахыг та бүхнээс хүсье. Би шийдэж чадахгүй их зовсон. Гэхдээ та нар намайг аргагүй байдалд орууллаа гэв.
Тэгээд цугласан хүмүүсийн гайхан мэлэрч байх зуур эсэргэн талын хана тийш очиж, үл ажиглагдах хаалгыг онгойлгоход өрөөнд Сильва Пиконе орж ирэв.
-Энэ бол Италийн элчин сайдын гэргий Сильва Пиконе. Аравдугаар сарын арван таванд би энэ хатагтайн Мэриленд дахь зуслангийн байшинд хамт байж байсан. Тэнд өдрийн дөрвөөс шөнийн хоёр хүртэл арван цаг шахам байсан юм. Хлоя Хьюстоны амь эрсдсэн болоод бусад хүн амины хэргийн талаар би огт мэдэхгүй.


Top
   
PostPosted: Jul.08.16 1:55 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Хорин нэгдүгээр бүлэг.

Дейна бүр босгоны тэндээс,
-Тоом оо, би нэг сонин хачин юм шиншилж мэдлээ! Лонерган амь эрсдсэн тэр өдрөө "Монро Армз" зочид буудлын хаалгач Карл Горман дээр очсон чинь хожимдсон байжээ. Горманы амь үрэгдсэнийг санамсаргүй тохиолдсон гай гэж тайлбарласан гэнэ. Нэг моторт завь Горманы завийг дайрсан юм байх. Горман эгчтэйгээ хамт суудаг байж. Арга байдаг юм бол эгчийнх рүү нь зураг авах бригад явуулж, арван цагийн мэдээгээр үзүүлэх сурвалжлагын зураг авахуулна уу гэсэнд,
-Чи түүнийг санамсаргүй гай гэж итгэхгүй байгаа юм уу? гэхэд,
-Итгэхгүй байна. Санамсаргүй гэхэд дэндүү олон юм нь биш болж таараад гэсэнд Тоом Хокинс хэсэгхэн бодол хийлээд,
-О'кей! Зөвшөөрье гэжээ.
-Баярлалаа. Хаяг нь энэ байна. Тэнд уулзамз. Би явж хувцсаа сольё.
...Дейна байрандаа ороод нэг л биш болсныг даруй мэдрэв. Бүр Сараевод байхдаа олж авсан зөн совин нь аюул заналхийлж байгааг сануулаад байлаа. Гэрт нь нэг хүн орж ирээд явсан байна...
Бүсгүй байран дотуураа алгуурхан явж, шүүгээ саваа сэрэмжтэй онгойлгож үзэхэд бүх юм нь байр байрандаа байж байлаа. Хий хоосон сэжиг төрж ухаан санаа нь самуурч байгаа бололтой. Гэвч сэтгэлээ дэмий тайвшруулж байгааг бүсгүй яагаад ч юм ухаарч байв.
Дейна Карл Горманы эгчийн байшинд ойртож явахдаа видео сурвалжилгын нүүдлийн станц тэнд очсон байхыг холоос харлаа.Тэр бол дээвэр дээрээ том антентай, нарийн цахим төхөөрөмжөөр пиг дүүрэн лут том мухлагт машин байдаг. Бүсгүйг дууны оператор Эндрю Райт, зураглагч Вернон Миллз нар хүлээж байв.
-Ярилцлагаа хаана авах вэ? гэж Миллзийн сонирхон асуухад,
-Би гэрт нь орохыг хичээе. Бэлэн болохоор дуудамз гэсэнд,
-Болтугай гэв.
Дейнаг шатаар өгсөж хаалга тогшиход Марианна Горман авгай гинжийг авалгүй хаалгаа жаахан онгойлгоод
-Хэн бэ? гэв.
-Би байна...
-Аа би таныг танина. Зурагтаар харсан!
-Нээрээ тийм. Хоёул жаахан яривал болох уу? гэсэнд Марианна нилээд удаан бодсоны эцэст сая шийдэж,
-За тэгье. Орогтун гээд Дейнаг зочлох өрөөндөө дагуулан орж, суухыг уриад: -Манай дүүгийн тухай юм уу? Түүнийг минь алчихсаныг би сайн мэдэж байна гэв.
-Хэн алсан юм бэ? гэсэнд авгайн нүд дальдарч,
-Мэдэхгүй гэв.
-Фрэнк Лонерган танайд ирсэн үү?
-Тэр чинь намайг хуурсан. Намайг маллаж, дүүгийн нуугдаж байгаа газрыг хэлүүлж аваад... Одоо дүү маань байхгүй болчихсон ... гээд авгай хамраа шуухитнуулав.
-Лонерган танай дүүтэй юу ярих гэсэн юм бол?
-Өөрийгөө албан татварын газар ажилтай гэж хэлсэн гэхэд нь Дейна авгайг өрөвдөн толгой сэгсэрч, -Танаас телевизийн жижигхэн ярилцпага авбал болох уу? Дүүгийнхээ амь үрэгдсэн тухай хэдэн үг хэлж, энэ хотын гэмт хэргийн тухай юу бодож байгаагаа хэлбэл болоо гэсэнд Марианна толгой дохиод,
-Тэгэхэд муу юм юу байгаа аж гэв.
-Баярлалаа гээд Дейна гарч, Вернон Миллзийг далласанд цаадахь нь аппаратаа аваад Эндрюгийн хамт байшин руу хүрч ирэв.
-Би урьд нь ярилцлага өгч байгаагүй... гэж Марианны
бөвтнөхөд,
-Онц юм байхгүй. Гол нь сэтгэл догдолсны хэрэггүй. Хэдхэн минут орно. Вернон! Шууд энэ зочлох өрөөнд зураг авна. Аппаратаа буланд тавь гэлээ.
Вернон аппаратаа зоогоод хоёр эмэгтэйн дэргэд очиж, хоёулангийн нь хувцсанд жижиг жижигхэн микрофон бэхлээд,
-Бэлэн болохоор залгаарай гэсэнд,
-Үгуй, байзаарай! Би... чадахгүй нь хэмээн Марианна гэнэт дуу алдав.
-Яагаа вэ? гэж Дейнагийн гайхан асуухад,
-Энэ чинь... аминд аюултай. Би... тантай хоёулхнаа яримаар байна гэв.
-Зөв л дөө. Хөвгүүд ээ, та хоёр жаахан хүлээнэ үү. Би дуудамз.
-Бид машиндаа байж байя гэж Вернон толгой дохилоо.
Дейна авгайн дэргэд дөхөн очиж,
-Юу нь аюултай байгаа юм бэ? гэсэнд,
-Тэдэнд зурагтаар харагдахыг хүсэхгүй байна гэж Марианна авгай шивэгнээд айсан байдалтай эргэн тойрон харав.
-Тэд гэдэг чинь хэн юм бэ? гэсэнд авгайн сэтгэл догдлон дагжиж,
-Карл бөөн хэрэг тарьж... тэгсэний нь төлөө түүнийг алсан байна. Одоо намайг бас замаасаа зайлуулах гэнэ байх гээд бэмбэгнэтэл чичирч байв.
-Карл ямар хэрэг хийсэн юм бэ?
-Ай тэнгэр! Би түүнийг болиулах гэж ятгаж ядсан! хэмээн авгай уйлагнав.
-Та юу ярина вэ?
-Тэр захиаг. Карл сүрдүүлэн шахаж мөнгө олох гэсэн
юм.
-Яана гэнээ?
-Яг үнэн! Карл уг нь Тэнгэрээс айдаг шулуун шударга хүн байсан. Наргиж цэнгэх дуртай. Цалингийн хэдээр юу базаах вэ дээ. Би түүнийг хорьж дийлээгүй. Тэр захиа хар толгойд нь гай чирсэн юм. Тэд түүнийг ядах юмгүй олсон байна лээ. Тэд миний хаана суудгийг сайн мэднэ. Би лав сайнаа үзэхгүй. Би одоо яахыгаа мэдэхээ байлаа гээд авгай цурхируулан уйлав.
-Тэр захианы тухай яриач гэсэнд Марианна шийдэж ядан гар хуруугаа нугачиж,
-Манай дүү амралтаа аваад явах гэж байсан юм. Гэтэл хүрмээ ажил дээрээ мартчихаад зочид буудалд эргэж очсон байна. Хүрмээ аваад машиндаа суугаад явах гэж байтал цахилгаан шатны үүд онгойж, нэг хүн гарч ирэхийг Карл харж... Жаахан хүлээж байтал нөгөө хүн цахилгаан шат руу буцаж очоод товчлуурыг арчиж байх харагдахад нь дүү их гайхсан гэнэ. Яг тэр үед чухам юу болж байгааг Карл ухаарсангүй. Маргааш нь хөөрхий охины амь хохирсныг сониноос уншаад алуурчин нь хэн болохыг ойлгожээ. Тэгээд Цагаан ордонд захиа бичихээр шийдсэн юм билээ. Хагартлаа баяжина гэж хэлж байсан...
-Цагаан ордон гэв үү? гэж Дейна алгуурхан давтан хэлэв.
-Ай даа.
-Захиаг чухам хэнд явуулсан юм бэ?
-Гараашид харагдсан хүнд. Та түүнийг мэднэ дээ. Нүдэндээ хар боолттой. Питер Тейгер...


Top
   
PostPosted: Jul.08.16 2:16 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Хорин хоёрдугаар бүлэг.

Цонхоор гудамжны шуугиан сонсдож байв. Өрөөнд байгаа хүн анхаарлаа төвлөрүүлэхийг хичээн толгойгоо нэг сэжив. Өөрөө мэдэгдэхгүй өнгөрөх шиг байна. Оливерыг хүн амины хэрэг хийгээгүй ч гэсэн хийсэн гэж баривчилна. Суудлыг нь эзлэх дэд ерөнийлөгч Мелвин Уикс сенатын гишүүн Дэвисийн гарын аяыг дагадаг дуулгавартай хүүхэлдэй нь болно. Питер Тейгер өөрөө урьдын адил хэн хэнд нь үнэнчээр хүчин зүтгэнэ.
Өнөө оройн мөргөлийн хурал дээр Төйгер үг хэлэх учиртай. Цугларагсад шашны тухай, номхон хүлцэнгүйн тухай Тейгерийн номлолыг сонсох дуртай байдаг...
Питер арван дөрвөн настайгаас охидыг сонирхох болсон байжээ. Эзэн тэнгэр түүнд халуун хүсэл заяасан боловч Питер анхандаа нүдээ сох цохиулсандаа ичээд нэг ч бүсгүй өөрийг нь тоож анхаарахгүй гэж боддог байв. Гэтэл жигтэй хачин учралаар түүний бие эрхтэний энэ согог нь эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж, бүгдээрээ хар боолтонд нь ухаан алддаг байлаа. Үүнээс гадна Эзэн Тэнгэр түүнд уран үгийн авьяас заяасан учир өсвөрийн хөвгүүн ямар ч бүсгүйн чихийг дэлдийлгэж дөнгөдөг байжээ. Хэдэн хүүхний өвөрт орж үзэв дээ?! Питер бүсгүйчүүдтэй машины арын суудал дээр, агуулахад, ая нь таарвал унтлагын өрөөнд загас ус наадуулдаг байлаа. Гай болж нэг тэнэг бүсгүй түүнээс хүүхэд олсон учир Питер арга буюу ханилан суухад хүрчээ. Тэр хүүхэн хоёр хүүхэд төрүүлж өгсөн агаад гэр бүл нь тэсвэрлэшгүй дарамт болохын оронд харин ч Питерийн завхай самуун явдлыг нуух маш сайхан халхавч болж өгсөн байна. Питер уг нь санваартан болж шашны хэрэгт хүчин зүтгэхийг үнэнээсээ бодож байсан боловч заяа төөргийн эрхээр сенатын гишүүн Дэвистэй уулзаж, амьдрал нь эрс огцомхон өөрчлөгджээ. Тэгээд түүний өмнө үйл ажиллагааны үлэмж өргөн талбар нээгдсэн нь улс төр байлаа.
Тейгер эм сүвтэй болгоны хойноос гүйдэг, анхандаа санасан болгон нь саадгүй бүтдэг байв. Тэгтэл нэг найз нь "онгодын охь" гэдэг шинэ мансууруулах бодис олж өгснийг Питер Франкфортын сүмийн мөргөлд хамт очдог өөрийн нуудгай Лайза Бернеттэд шинэ сэргэг сэрэл сэтгэгдэл төрүүлэх гэж уулгасан байна. Гэтэл тунг нь хэтрүүлсэн юм уу, бүсгүй үхсэн аж. Түүний цогцсыг Кентуки мөрнөөс олжээ.
Дараагийн хохирогч нь Оливер Расселын нарийн бичиг Мириам Фридленд байлаа. Хачин юм шүү, Питер өөрөө огт хордоогүй! Мириамын өөрийн нь буруу! Бодвол мансууруулах бодис хэрэглэдэг байсан байх. Тэгээд "онгодын охь" сүүлчийн дусал болж, савнаас хальсан хэрэг биз.
Эцэст нь хөөрхий Хлоя Хьюстон. Питер түүнийг эмэгтэйчүүдийн өрөө эрж явахад нь Цагаан ордны гудамд дайралдсан байжээ. Бүсгүй Тейгерийг даруй танин ихэд баярлаж,
-Та Питер Тейгер мөн байна. Таныг өдөр болгон зурагтаар үзүүлдэг! гэжээ.
-Танилцахад таатай байна. Юугаар тус болох вэ?
-Эмэгтэйчүүдийн өрөө олдохгүй байна гэж охин үнэнээ хэлэв.
Энэ залуухан хөөрхөн бүсгүй Питерт аятайхан санагджээ.
-Энд нийтийн бие засах газар байдаггүй юм.
-Яасан аймаар юм бэ! Би одоо яана? гэхэд нь Питер учиртайхан инээмсэглэж,
-Би танд тус болж чадах байх, явцгаая гээд Хлояг дээш нь халуун усны өрөөнд дагуулан аваачиж, гарч ирэхийг нь хүлээж байгаад: -Та нийслэлд анх удаа ирж байгаа юу? гэж асуув.
-Тийм.
-Би танд жинхэнэ Вашингтоныг үзүүлэх үү? Тойрон аялагчдад үзүүлдэг Вашингтоноос өөр.
-Би... мэдээж... танд нэг их түвэг удахгүй юм бол...
Бүсгүйн өөрт нь татагдаж байгааг Питер мэдрээд аманд орж ирсэн хоолыг хэлээрээ түлхэхгүй юм шүү гэж бодов.
-Тан шиг хөөрхөн бүсгүйн төлөө юу ч хийхэд бэлэн байна! Эхлээд хамт оройн хоол идье! гэхэд нь,
-Аятайхан санаа байна гэж Хлоя инээмсэглэв.
-Танд хөгжилтэй байх болно. Харин хүнд битгий хэлээрэй, за юу? Бид хоёрын бяцхан нууц болог.
-Амлая.
-Өнөөдөр "Монро Армз" зочид буудалд оросын засгийн газартай дээд хэмжээнд зөвлөлгөөн хийнэ гэхэд нь Хлоя охин дээдсийн хүрээний хүний сүр бараанаас айж сүрдсэн бололтой,
-Тэгвэл болих юм биш үү? гэв.
-Санаа бүү зов. Би зав зай гаргаж чадна. Дээд зэрэглэлийн люкс байранд хооллоно. Оройн долоод зочид буудалд очоорой гэхэд нь,
-Заавал очно гэж бүсгүй бахархан шивэгнэв.
Питер зочид буудалд хэрхэн очихыг зааж өгөөд,
-Ядах юмгүй амархан. Утасдаад тэнд очихоороо мэдэгдээрэй, за юу? гэв.
Бүсгүй яг хэлснээр нь болжээ.
Хлоя анхандаа ичингүйрэн биеэ бариад байв. Питерийн тэврэх гэхэд биеэ зайлуулж,
-Хэрэггүй. Би... би охин биеэрээ байгаа гэжээ.
Үүнийг сонсоод Питерийн хүслийн гал улам бадарч,
-Чамайг зөвшөөрөхгүй бол би яах ч үгүй. Зүгээр жаахан сууж, энэхэн тэрхэнийг ярья гэжээ.
-Та гомдоогүй биз? гэхэд нь Питер инээд алдан гарыг нь чанга атгаад,
-Хаанаас даа, хонгор минь гээд үнэхээр бүсгүйг дахин нэг их оролдсонгүй. Харин жаахан байж байгаад жижиг шилтэй шингэн "онгодын охь" гарган хоёр аяганд хийхэд нь,
-Наадахь чинь юу юм бэ? гэж Хлоя гайхав.
-Амин дэмтэй шинэ ундаа. Амсаад үз, чамд лав аятайхан санагдана... гээд хоёул тоглоомоор тулган ууцгаав.
-Сайхан амттай юм байна гэж Хлоя гайхан өгүүлэв.
Хагас цагийн дараа эм үйлчилж эхэллээ. Тэгээд Хлояг дахин тэврэхэд энэ удаа бүсгүй огт эсэргүүцсэнгүй.
-Хувцсаа тайл гэхэд нь,
-За гэж Хлоя дуулгавартай толгой дохиод халуун усны өрөө рүү оров.
Питер бүсгүйн хойноос харангаа хувцсаа тайчиж эхлэв. Хэдэн минутын дараа Хлояг унтлагын өрөөнд чармай нүцгэн орж ирэхэд Питер түүний орь залуу бие цогцосыг шуналтай ширтлээ. Ямар сайхан биетэй юм бэ! Питер Хлояг тэвэрч аваад орон дээр дарж, илж таалалгүй, энхрий зөөлөн үг хэлэлгүй ширүүн дориун эдлэв. Хлоя үнэхээр охин биеэрээ байжээ. Энэ нь Питерийн хүсэл тачаалыг улам бадруулав. Уг нь туршлагатай хүүхнүүдийг илүү таалдаг юм.
Хлояг дахин нэг эдлэх гэж ойрттол бүсгүй гэнэт өндийж суугаад толгойгоо хоёр гараар барив.
-Чи яагаа вэ, хонгор минь?
-Зүгээр... дотор муухай болоод... гээд бүсгүй орноос гулсан бууж: -Би одоо ирнэ гээд нэг алхаснаа бүдэрч унахдаа төмөр ширээний хурц буланг санчигаараа мөргөжээ.
-Хлоя! гээд Питер босон харайж, бүсгүйн дээрээс тонгойн: -Хлоя! гэж дахин дуудав.
Судас нь цохилохоо больсон байлаа.
"Ай Эзэн тэнгэр минь! Та намайг яах нь энэ вэ! Миний буруу биш! Энэ бүсгүй өөрөө хальтирч ойчсон!" гэж Питер бодов.
Питер яаран сандран хувцаслав. Одоо хамгийн гол нь энэ байрыг хэн хөлсөлж авсныг хүнд мэдэгдэхгүй байх хэрэгтэй! Питер хувцаслаж дуусаад алчуур норгон өөрийн гар хүрсэн юм бүхнийг сайтар арчиж эхлэв. Дараа нь Хлоягийн цүнхийг шүүрэн авч, өөр юм үлдээгүйг үзэж шалгаад цахилгаан шатаар гараашид буув. Товчийг нь арчих хэрэгтэйг санасан нь яамай!
Цагдаа нар Поол Йербийг баривчлахад Питер жаал хөвгүүнийг аюултай хүн гэж үзээд түүнийг цааш нь харуулахын тулд өөрийн бүх холбоо сүлбээг ашиглажээ. Одоо Хлоягийн амь эрсдсэн хэрэгт Питер Тейгер шиг нэр нөлөөтэй хүнийг сэжиглэх бодол хэний ч толгойд орохгүй.
Тэгтэл захиа ирэв! Ямар нэг этгээд Питерийг харсан байж! Тэр шахан сүрдүүлэгч нь зочид буудлын хаалгач Карл Горман байлаа. Питер ерөнхийлөгчийн сайн нэрийг хамгаална гэдгээр шалтаглан тэр муу шаарын учрыг олуулахаар Саймыг илгээжээ.
Питер бүх зүйлийг урьдчилан сэргийлж чадсан шиг санаж байтал Фрэнк Лонерган гэгч асуудал тавьж эхэлсэн учир ямар ч байсан түүний амыг барих хэрэг болов. Гинжин хэлхээ улам уртасч, нэг гэмт хэрэг өөр гэмт хэрэг чирэн ирж байлаа.
Одоо Марианна Горман, Дейна Эванс хоёр л үлдсэн. Тэр хоёрыг далд оруулвал Питер аврагдана. Питер тэгээд тэр хоёрыг цааш нь харуул гэж Саймд тушаан явуулсан байв.


Top
   
PostPosted: Jul.08.16 2:22 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Хорин гуравдугаар бүлэг.

-Та түүнийг хараагүй юм уу? Нүдэндээ хар боолттой. Питер Тейгер гэгч хэмээн Марианны давтан хэлэхэд Дейна сандран,
-Тийм байх ёсгүй! Лав юм уу? гэж уулга алдав.
-За даа...тэр чинь тэмдэгтэй хүн, тийм үү? Тийм хүнийг танихгүй байх аргагүй.
-Би утасдах хэрэгтэй байна гээд Дейна утас руу ухасхийн очиж, Мэттийн дугаарт залгасанд нарийн бичиг нь аваад,
-Мистер Бейкерийн ажлын байр байна гэхэд нь,
-Би Дейна байна. Намайг мистер Бейкертэй холбож өгнө үү. Их чухал юм байна гэсэнд,
-Одоохон гэв. Харилцуурт Мэттийн дуу сонсдож
-Дейна юу? Юу болоо вэ? гэв. Бүсгүйн сэтгэл догдолсондоо хоолой нь зангирч,
-Мэтт ээ, Хлоя Хьюстон охиныг нас барахад хэн хамт байсныг би дөнгөж сая мэдлээ хэмээн ээрч түгдрэн өгүүлэв.
-Бид мэднэ. Тэр чинь...
-Питер Тейгер байжээ.
-Юу?! гэж Мэтт орилов.
-Би нөгөө алагдсан хаалгач Карл Горманы эгчийнд ирээд байна. Карл яг Хлоягийн алагдсан тэр шөнө гараашид сууж байгаад Тейгерийг цахилгаан шатны товч дээрх хурууныхаа мөрийг арчиж байхыг харсан юм байна Горман дараа нь Тейгерт захиа бичиж мөнгө нэхсэн юм гэнэ. Тэгээд Тейгер Горманыг далд оруул гэж тушаасан бололтой. Энд зураг авах бригад ирээд байгаа. Би одоо шууд эфирт гарах уу?
-Юу ч битгий хий. Би хүмүүстэйгээ зөвлөе. Арван минутын дараа утасдаарай гэж Мэтт тушаагаад харилцуураа шидэж, "Цагаан цамхаг" өөд ухасхийлээ. Лесли өрөөндөө байж байв.
-Лесли! Нөгөө юмыг яасан ч хэвлэж болохгүй... гэсэнд Лесли эргэж хараад,
ЕРӨНХИЙЛӨГЧ РАССЕЛЫГ БАРИВЧЛАХ ОРДЕР БИЧИГДЖЭЭ.
гэсэн гарчгийн загварыг үзүүлж,
-Үүнийг хараач, Мэтт ээ гэж сэтгэл догдлон өгүүлэхэд
нь,
-Лесли! Би зарим зүйл олж мэдлээ. Шинэ мэдээ... гэсэнд,
-Надад өөр мэдээ хэрэггүй... хэмээн Лесли биедээ эрэмшсэн байдалтай мушийн инээвхийлж: -Таныг эргэж ирнэ гэж мэдэж байсан юмаа. Тэссэнгүй юу? Тэнэг амьтан л амандаа орж ирсэн ийм амттайхан хоолыг хэлээрээ түлхэх байх! Мэтт танд би хэрэгтэй. Та хэзээ ч надгүйгээр юм болохгүй гэв.
Бейкер Леслийг үг дуугүй ширтэж байхдаа энэ хүүхний сэтгэл зүрхийг ямар гээчийн эмгэнэлт явдал ингэж эвдсэнийг ойлгож ядан байлаа. Энэ хүнийг аврахад оройтойгүй байвал яах вэ?
-Лесли!..
-Уучлал гуйх хэрэггүй, Мэтт ээ. Бас санаа бүү зов. Хэн ч гэсэн алдаж онож болно. Та юу хэлэх гээ вэ? гэхэд нь Мэтт гунигтайхан санаа алдаад,
-Тантай салахын мэнд мэдэх гэсэн юм гээд хаалга руу шийдэмгий алхлаа.


Top
   
PostPosted: Jul.08.16 2:37 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Хорин дөрөвдүгээр бүлэг.

-Би одоо юу болж дуусдаг бол? Марианна Горманы гомдлон үглэхэд Дейна түүний сэтгэлийг тайвшруулж,
-Санаа бүү зовогтун. Цагдаа нар таныг хамгаалж чадна. Байзаарай... би нэг арга бодлоо. Марианна, таны ярилцлага шууд эфирт гарна. Бас бичлэгийг нь би өөрөө ХМТ-нд өгнө. Тэгээд таныг нэн даруй эндээс аваад явна
гэв.
Гадаа машины тоормос чийхрахад нь Марианна цонх руу яаран очоод,
-Ай Тэнгэр! хэмээн уулга алдав.
-Цаана чинь юу байна?
Машинаас Сайм Ломбардо лагс биеэ дааж ядан бууж ирээд цонх өөд харснаа байшин руу хүрч ирлээ.
-Ээ-энэ чинь Ка-карлын алагдсан өдөр түүнийг су- сураглаж ирсэн хүн мөн байна. Энэ л хөөрхий дүүг минь алсан байх!
Дейна утас залгахдаа гар хуруу нь салгалан байв. -Мистер Кожинсын ажлын байр байна.
-Надни! Би түүнтэй ярих хэрэг байна.
-Мистер Хокинс байхгүй. Хэдэн минутын дараа... -Тэгвэл намайг Нэт Эриксонтой холбоод аль.
Хокинсын орлогч Нэт Эриксон байрандаа байж
байлаа.
-Дейна юу?
-Нэт ээ, надад тусламж хэрэгтэй. Аль болох хурдан. Хүн үнэмшмээргүй юм болоод байна! Манайд урьд өмнө ийм дуулиантай явдал гарч байгаагүй. Намайг одоо даруйхан шууд эфирт гаргаж өгнө үү.
-Тоом Хокинсын тушаалгүй бол болохгүй гэж Эриксон татгалзав.
-Үгүй байз! Хүний амь насанд тулсан хэрэг болоод байна! хэмээн Дейна дүрсхийж, цонхоор харвал Сайм Ломбардо шатаар өгсөж явлаа...
Мухлагт машинд сууж байсан Вернон Миллз тэсэж ядан цагаа харж,
-Чөтгөр алгад, цаад хүүхэн чинь нөгөө хөөтэй ярилцлагаа авах нь уу, үгүй юу? Би болзоотой юмсан гэж үглэв.
-Нэт ээ, миний үгийг сонсооч. Ганц ч минут алгуурлаж болохгүй. Намайг эфирт гаргаад аль. Тэнгэрийг бодож тэгээч. Эс тэгвэл намайг алж орхино!
Дейна харилцуурыг шидэж орхиод телевизор руу ухасхийн очиж, зургадугаар суваг дээр шилжүүлэн залгалаа. Зурагтаар нэгэн жүжиг нэвтрүүлж байв. Нэгэн хижээл эр арай залуу хүүхэнтэй ярилцах нь,
-Кристен чи хэзээ ч намайг ойлгох гэж хичээдэггүй байсан.
-Үгүй шүү, чамайг дэндүү сайн ойлгодог! Тийм болоод салахыг шаардаж байна, Жорж оо!
-Чи цаанаа хүнтэй юм уу?
Дейна унтлагын өрөөнд яаран очиж бас нэг телевизор асаав.
Сайм Ломбардо хаалга тогшлоо.
-Битгий онгойлгоорой гэж Дейна гэрийн эзэгтэйд сануулаад микрофон ажиллаж байгаа эсэхийг шалгав. Ломбардо хаалга цохиж байснаа балбаж гарлаа.
-Эндээс зайлъя. Арын хаалгаар...гарна гэж Марианна шивэгнэлээ.
Энэ үед хаалга эвдэрч, өрөөнд Сайм Ломбардо орж ирээд,
-Аа авхай та энд байж байгаа юу. Та хоёрыг харахад таатай байна гэв.
Дейна цөхрөнгөө баран телевизорын зүг хялам хялам хийж байлаа.
-Миний амьдралын замд хэн нэг хүн дайралдсан бол тэр ганц Жорж чиний буруу.
-Кристен чиний зөв байхаа.
Сайм хорин хоёр калибрын хагас автомат гар буу гарган ирж, чимээ намдаах хэрэгслийг эрэгдэж эхлэв.
-Үгүй болиоч! Та ингэх ёсгүй... гэж Дейна дуу алдан хашгирлаа.
Сайм буугаа дээш өргөн чиглүүлж,
-Амаа хамхи! Унтлагын өрөө рүү орцгоо! гэж тушаав.
-Ай Тэнгэр! хэмээн Марианна гиншигнэж байлаа.
-Та аан гээ. Бид ямар ч гэм зэм... гэж Дейнаг ам ангайхад,
-Амаа хамхи гэж хэлсэн шүү! Наад хөлөө хөдөлгө! гэж Сайм зандрав.
Дейна дахиад телевизор өөд ширтлээ.
-Хамаг юм арай дуусаагүй гэж итгэж байна, Кристен. Надад нэг боломж олгооч. Бидэнд байсан...бас бий болох зүйлээ алдахыг хүсэхгүй...
Энэ саяын харилцан яриа унтлагын өрөөнд цуурай мэт давтагдаж байлаа.
-Алив гичийнүүд та нар шалавла! Үүнийг нэгмөсөн эгнэгт зүйл дуусгая! гэж Сайм шаардав.
Тэгтэл айж балмагдсан хоёр эмэгтэйг унтлагын өрөө рүү зүглэтэл гэнэт зурагт дээр гэнэт улаан гэрэл асч, Жорж, Кристен хоёр дорхноо алга болоод далдаас нэвтрүүлэгчийн дуу сонсдож,
-Ноёд оо, бид киног түр тасалж, маш чухал мэдээ нэвтрүүлэх хэрэгтэй боллоо гэв.
Дэлгэц дээр тэр даруй Горманы зочлох өрөө гарч ирлээ. Наад захад нь Дейна, Марианна хоёр, цаана нь Сайм зогсож байгаа харагдав. Сайм Ломбардо агшин зуур хөшсөн юм шиг зогсож, өөрийн дүрсийг хараад айсандаа нүд нь орой дээрээ гарах шахаж,
-Энд... ямар ад албин шүглэсэн юм бэ? гэж уулга алдав.
Зураглагч нар юу болж байгааг бас ажиглаад,
-Энэ чинь ганц болдог ажил аа! Бид шууд эфирт гарч байна шүү хэмээн Вернон баярлан дуу алдав.
Дейнагийн дотор онгойн санаа алдаж, нэгэн товч залбирал уншаад аппаратын өөдөөс харж,
-Дейна Эванс ярьж байна. Бид хэд хоногийн өмнө балмад этгээдүүдэд алагдсан Карл Горманы гэрээс сурвалжлага хийж байна. Бид Горманы амь хохирсон хэрэгт шууд холбогдолтой хүмүүсийг олж чадлаа. Ингээд мистер та... хэмээн Ломбардод хандаж: -Жинхэнэ хэрэг дээр юу болсныг ярьж өгч болох уу? гэв.
Ломбардо айсандаа хүн чулуу шиг хөшиж орхиод дэлгэц өөд хяламхийн харж, зүрх нь хөөрөн уруулаа нэг шилэмдээд,
-Хөөе, энэ чинь... юун илбэ жилбэ вэ? Та нар ямар үлийгээ хийх гэж... гэхэд нь,
-Та эндүүрч байна, энэ илбэ жилбэ биш. Зүгээр бид шууд эфирт гарч, одоо та биднийг хоёр сая хүн харж байгаа юм гэж Дейна хэлэв.
Ломбардо гар буугаа яаран далд хийлээ. Дейна Марианныг нэг хараад харцаа алуурчин тийш шилжүүлэв.
-Карл Горманыг Питер Тейгер алсан биз дээ, тийм үү? гэв...
Ник Ризийн өрөөнд туслах нь сандран гүйж ирээд,
-Телевизээ бушуухан залгаарай! Зургадугаар суваг! гэж хашгичаад хариу хэлэхийг хүлээлгүй өөрөө товчийг дарсанд дэлгэц гэрэлтлээ.
-Дахиад асууя. Карл Горманыг ал гэж танд Питер Тейгер тушаасан биз дээ?
-Таны юу ярьж байгааг мэдэхгүй байна! Наад хөөтэй муу зурагтаа тасал. Эс тэгвэл би...
-Эс тэгвэл юу гэж?.. Телевиз үзэгчдийн нүдний өмнө биднийг зүйл дуусгах нь уу?
-Бурхан минь гэж! Горманы байшин руу одоо даруйхан эргүүлийн машинууд явуул! гэж Ник Риз тушаав.
Оливер, Жаан хоёр Цэнхэр танхимд суугаад энэ болж байгаа хэрэг явдлыг хараад мэл гайхацгаав.
-Питер гэж үү? Даанч үнэмшмээргүй юм гэж Оливер бачимдан өгүүлэв.
-Мистер Тейгер! Та одоохон зургадугаар сувагт залгавал зүгээр байх гэж нарийн бичиг хүүхэн нь түүний өрөөнд орж хэлээд даргынхаа өөдөөс нэг хачин харснаа гараад явлаа. Питер гайхан хөмсгөө өргөж, зайнаас удирдах хэрэгслийг авч товчийг дарсанд телевиз асав.
-...Хлоя Хьюстоны амь үрэгдсэн хэрэгт Питер Тейгер бас холбогдолтой юу? хэмээн Дейна шалгааж байв.
-Энэ тухай би огт мэдэхгүй. Өөрөөс нь асуугтун.
Питер шилэн дэлгэцийг гөлрөн ширтлээ. Ийм байх ёсгүй! Эзэн Тэнгэр намайг орхихгүй! Питер босон харайж хаалга руу ухасхийлээ. Би баригдаж болохгүй. Одоохон нуугдах хэрэгтэй! Тэгснээ хамаг бие нь сулдайгаад хана налан зогсов. Хаана? Хаана нуугдах билээ дээ?
Питер ширээний дэргэд яаралгүй эргэн очиж, зөөлөн сандалд луг хийтэл суугаад зайлашгүй тавилангаа хүлээв.
XXX
Лесли Стюарт галзуурах шахан нударга зангидаж
Питер Тейгер байгаа юу? Үгүй! Үгүй, тийм байх
ёсгүй!!!

Лесли харилцуур шүүрч аваад даруулгыг дарж,
-Лайл аа, миний тушаалыг одоохон хүчингүй болго! Тэр сурвалжлагыг гаргах ёсгүй! Сонсож байна уу? гэсэнд цаадахь нь,
-Мисс Стюарт аа, сонин хагас цагийн өмнө худалдаанд гарсан. Та өөрөө тушаасан шүү дээ... гэж харамсан өгүүлэв.
Лесли харилцуураа алгуурхан тавиад,
ЕРӨНХИЙЛӨГЧ РАССЕЛЫГ... БАРИВЧЛАХ ОРДЕР...
ЯЛ ТУЛГАЖ БАЙНА...
гэсэн гарчгийг хий гөлийв.
Лесли хананд өлгөөстэй байгаа зэс жаазтай сонины шарласан нүүрийг харав:
ДЬЮИ ТРУМЭНИЙГ ЯЛАВ.
Мисс Стюарт та одоогийнхоосоо хавьгүй их алдаршина. Таны нэр алдар даян дэлхийд дуурсана... гэсэн Золтерийн зурхайн үг санаад нь оров.
Лесли маргааш энэ дэлхийнхний элэг доог болно.

XXX


Сайм Ломбардо телевизорын дэлгэц дээрх өөрийн дүрсийг сүүлчийн удаа цөхрөнгөө барсан байдалтай хяламхийн хараад,
-Та нар яадагсан бэ, дураараа бол. Би хувьд эндээс арилах цаг боллоо гээд хаалга онгойлгосноо дороо зог тусав.
Байшин тийш тав зургаан эргүүлийн машин түгшүүрийн дохиогоо хагинуулан нисэх мэт хурдалж явлаа.


Top
   
PostPosted: Jul.08.16 2:51 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Хорин тавдугаар бүлэг.

Жефф Коннорс Дейнатай хамт Далласын Олон улсын онгоцны буудалд Кемалын онгоцыг тосохоор хүлээж байлаа.
-Тэр хүүгийн ямар их зовлон үзсэнийг төсөөлөхийн аргагүй. Тэр чинь... бусад хүүхэдтэй адилгүй. Би юу хэлэх гээд байна вэ гээч? Хэрэв тэр хүү чамтай үг дуугарахгүй юм уу, ерөөсөө тоож анхаарахгүй бол битгий гайхаарай. гэж Дейнагийн сэтгэл тогтож ядан шивэгнэж байв.
Жеффийг Кемальд хайртай сайн болоосой гэж бүсгүй үнэн их хүсч байлаа. Дейнагийн тийнхүү сэтгэл түгшиж байгааг Жефф ажигпаад мөрийг нь илж,
-Ингэтлээ санаа зовоод яах вэ тэр хүү бид хоёр сайхан таарна гэв.
-Ирлээ
Тэнгэрт жижигхэн цэг үзэгдэж, улам улам томорсоор "Боинг-747" онгоц болж хувирав. Дейна Жеффийн гарыг базаж,
-Ашгүй дээ! гээд зорчигч бүрийг тэсэж ядан нүд ширтэж, хөлөө зөөн дороо хавьчиж байхдаа байрнаасаа ухасхийхэд бэлэн байв.
-Тэр гараад ирлээ!
Кемаль Дейнагийн авч өгсөн костюмыг өмсчээ. Нүүрээ мөлчийтөл угааж, гартаа жижигхэн боодолтой юм барьсан байлаа. Хөвгүүн шатаар яаралгүй бууж явснаа Дейнаг хараад зог тусав. Тэр хоёр хоёул хөдлөхгүй зогсоод бие биенээ үг дуугүй ширтэн байлаа. Гэнэт хоёул болзож тохирсон юм шиг өөд өөдөөсөө ухасхийв. Дейна Эванс хөвгүүнийг шүүрэн өргөж, хөвгүүн ганц гараараа түүнийг чанга тэвэрч, тэр хоёрын нулимс хутгалдлаа.
-Америкт тавтай морилно уу, Кемаль аа гэж Дейна эхэр татангаа сая нэг юм дуугарав. Хөвгүүн толгой дохиод үг дуугарсангүй.
-Кемаль аа, миний найзтай танилц. Жефф Коннорс гэдэг юм гэсэнд Кемаль Дейнагаас зуурсаар байв.
-Чи надтай хамт амьдрах болно, за юу? гэхэд хөвгүүн бүсгүйгээс зуурсан чигтээ дахин толгой дохив.
-За сайн байна. Одоо бидний явах цаг боллоо. Би Цагаан ордонд хэвлэлийн бага хуралд очих ёстой.

XXX


Маш сайхан өдөр болж, Вашингтоны дээр хөх цэнхэр тэнгэр цэлийж, Потомак мөрний тэндээс сэрүүн салхи сэвэлзэж байв. Сурвалжлагч нар сарнай цэцгийн талбайн тэнд, ерөнхийлөгч, түүний гэргий хоёрын гарч зогссон индрийн өмнө шахцалдаж байлаа. Оливөр Рассел үгээ эхлэн,
-Би чухал мэдэгдэл хийх гэж байна. Одоо Вашингтонд Арабын Нэгдсэн Эмират улс, Ливи, Иран, Сирийн тэргүүн нарын зөвлөлгөөн болж байгаа. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд нь Израйльтай найрамдлын гэрээ байгуулах асуудал бий. Цугларагсад хэлэлцэн тохирох цаг юу юугүй ойртож, ойрын өдрүүдэд гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна гэж өнөөдөр надад мэдээ өгсөн. Ийм учраас бидэнд Америкийн Нэгдсэн Улсын конгрессийн дэмжлэг туйлын чухал хэрэгтэй байна. Та бүхэн сенатын гишүүн Дэвисийн үгийг анхааран сонсоно уу гэв.
Уламжлал болсон цагаан костюм, мөн тийм өнгийн өргөн хүрээтэй бүрх малгай өмссөн сенатын гишүүн урагш гарч ирээд инээмсэглэн байж,
-Энэ бол манай аугаа эх орны амьдралд үнэнхүү түүхэн үе мөн. Миний бие Израйль болон арабын орнуудын хооронд энх амгалан эв найрамдалт харилцаа тогтоохын төлөө олон жилийн турш тэмцэж ирснийг та бүхэн мэднэ. Энэ бол ихээхэн цаг хугацаа шаардсан амаргүй зорилт байсан боловч одоо манай гайхамшигт ерөнхийлөгчийн тусламжийн ачаар олон хүний хүчин чармайлт амжилттай дуусч байгааг үзэхэд бахтай сайхан байна. Энэ нэгэн үйл хэрэгт мистер ерөнхийлөгчийн эрхэм сайхан үүрэг гүйцэтгэсэнд нь бид бүхэн баяр хүргэж байна... гэв.
"Нэг дайн ингээд ашгүй дуусах нь байна. Энэ зөвхөн эхний алхам байж болох юм. Тэгээд бид энх амгалан аж төрдөг болж, насанд хүрсэн хүмүүс бие биенээ алалгүй, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэж сурах байх, бага балчир хүүхэд бол бөмбөг дэлбэрэх, сум шунгинах чимээгүй, хойч ирээдүйнхээ төлөө айх аюулгүй, бүүвэйн дуун дор өсч торнидог болох байх. Хүүхэд багачуудыг эрэмдэг зэрэмдэг! өрөөл татанхай амьтад болгоно гэж айх аюулгүй болох байх" хэмээн Дейна бодож байлаа.
Хэвлэлийн бага хурал дуусах шахаж байв. Зураглагч индэрийн тэндээс нааш эргэж аппаратаа Дейна руу чиглүүллээ. Дейна микрофоныг амандаа ойртуулан,
-WTE-гийн Дейна Эванс ярьж байна. Би Колумби тойргийн Вашингтон хотоос сурвалжлага хийж байна... гэлээ.

Төгсөв.


Top
   
PostPosted: Jul.08.16 3:18 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 484
Location: Төв цэгт
Эс хэллүү. Сиднейн зохиолыг уншсаар байгаад арга барилыг нь гадарлаад сурчихаждээ хө. Ёстой гоё явж байна. Баярлалаа гэж.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Jul.08.16 3:48 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Мундаг таасан байна. ёстой тийм байх гэж бодсонгүй. Хөөрхий Лесли. Оливер азтай аврагдлаа. Баярлалаа. Үнэхээр сонирхолтой байлаа.


Top
   
PostPosted: Jul.08.16 4:01 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Питер тэгээд юу болсийн бол? Амиа хорлочихов уу зүгээр баривчлагдав уу? Мэтт Лэслиг авраад тэр сурвалжлагыг гарахаас нь өмнө болиулчихгүй дээ. Гэхдээ амжихгүй бсан юм болов уу? Оливер анх Лэслид санал болгохдоо Питерээс авсан юм бх даа, зүгээр санаандгүй тохиолдол бсан юм болов уу. Дууссан мөртлөө бөөн асуулт үлдээсэн зохиол бна даа.

Маш их баярлалаа :wd: :wd: . Үйл явдал ч гэрлийн хурдаар болж өнгөрлөө, зохиол ч гэрлийн хурдаар орлоо сайхан блаа. :man: :k2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.08.16 4:33 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jul.08.16 4:23 pm
Posts: 1
Image


Top
   
PostPosted: Jul.10.16 2:18 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
нэг амьсгааагаар яаран уншиж дуусгалаа ш дээ, ашгүй бүгдийг тавьсан байж, Цолмон Тэстэд 2 -тоо маш их баярлалаа, жинхэнэ адал явдал гэж энэ дээ, баахан толгой эргүүлж нэг юм сайхан төгслөө


Top
   
PostPosted: Jul.10.16 2:19 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
munkh.vi wrote:
Image


энэ ямар сайхан зураг вэ!!!


Top
   
PostPosted: Nov.02.16 2:55 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 245
гэнт ямар хурдан төгсвөө дажгүй зохиол бна баярлалаа

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Dec.10.16 12:29 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 146
Location: S.Korea
Ene u geech t*n*g um bolvoo

Sent from my HW-SCL-L32 using Асуулт Самбар mobile app


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 98 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited