Offline |
Эелдэг Гишvvн |
 |
 |
Joined: Oct.06.15 8:03 pm Posts: 65
|
XIII бүлэг. БААТАР ЗАЛРАХУЙ Тийнхүү үл таних хүн Иван руу хуруугаараа зангаж, “Ч- шшш!” хэмээн шивэгнэв. Иван орон дээрээ хөлөө унжуулан сандайлаад шимтэн хараачлав. Тагтан дээрээс хар үстэй, дух руу нь туг үс унжсан, шөнхөр хамартай, түгшсэн харцтай, сахлаа хуссан гучин найм эргэм насны хүн болгоомжлон шагайж байх аж. Нууцгай гийчин Иваны ганцаараа байгааг нягталж, хэсэг зуур чимээ чагнаснаа өрөөнд зүрхлэн орж ирэв. Ирсэн хүн эмнэлгийн хувцастай буйг Иван сая олж харлаа. Тэрээр дотуур цагаан хувцастай, нүцгэн хөлдөө шаахай углаж, дээгүүрээ хүрэн халаад хэдэрчээ. Ирсэн хүн Иван руу нүд ирмэн хэлхээтэй түлхүүрээ халаасандаа хийгээд, “Сууж болох уу?” гэж лавлан, толгой дохисон хариу авч тохойвчтой сандал дээр тухлан суув. -Та наашаа яаж орж ирэв? гэж Иван түрүүн хатингар хуруугаар зангасныг бодолцон шивнэж асуув. -Тагтны тор чинь цоожтой байгаа биз дээ? -Top ч яахав, цоожтой байгаа. Харин Прасковья Федоровна ёстой сайн хүн, гэхдээ, хөөрхий, мартамхай. Би мань авгайн хэлхээтэй түлхүүрийг сарын өмнө суйлчихсан юм. Тэгээд нийтийн тагтан дээр гарах бололцоотой болсон, тэр тагт давхрын энгээр туушдаа байдаг учир хааяа хөршийнхөөрөө орох боломжтой л доо. -Та тагтан дээр гарч чадаж байгаа юм чинь эндээс зугтаж чадах нь байна шүү дээ. Эсвэл өндөрдөөд байна уу? гэж Иван сониуч зан гаргав. -Үгүй ээ, өндөрдөөд байгаа учраас зугтаж чадахгүй байгаа юм биш, зугтах газар байхгүй учраас л тэр гэж зочин шулуухан хэлснээ түр азнаад, -За, та чинь ингээд л сууж байна уу? гэж лавлав. -Сууж байна гэнгээ Иван ирсэн хүний тогтворгүй бор нүд рүү шимтэн харав. -Ө-өө... хэмээн зочны сэтгэл түгшүүрлээд явчихав. -Гэхдээ та нэг их догшин биш биз дээ? Эс тэгвэл би бол шуугих, ноцолдох, хүчирхэх мэтийн аяыг даадаггүй хүн. Ялангуяа хүн чарлахыг, тэр нь тарчилсных байна уу, улангассаных байна уу, эсвэл өөр аль нэг учиртай чарлаан уу ялгаа байхгүй, би үзэж чаддаггүй юм. Та догшин биш биз дээ, хэлж өгч намайг тайвшруулаач? -Өчигдөр би ресторанд нэг гайхлын хоншоорт нударга буулгасан шүү гэж илт хувилсан яруу найрагч эрэлхэгээр үнэнээ хэлэв. -Учир шалтгаан нь? гэж зочин гудиггүй асуув. -Нээрэн, үнэнийг хэлэхэд, ямар ч учир шалтгаан байхгүй хзмээн Иван ичингүйрч хариулав. -Завхарсан юм гэж зочин Иваныг буруушаагаад, - |Үүнээс гадна та яагаад “хоншоорт нудрага буулгасан” гэж юлж байгаа юм бэ? Хүнд чухам хоншоор байна уу, нүүр байна уу гэдэг чинь мэдэгдэхгүй шүү дээ. Ер нь бол, ямар ч атугай, нүүр л байх л даа. Тийм учраас, нэг их нударгаар... Үгүй ээ, та үүнийгээ болих хэрэгтэй, тэгэхдээ бүүр үүрд шүү Г)Н. Зочин Иванд ийнхүү сургамж айлдаад, -Мэргэжил? гэж лавлав. -Яруу найрагч гэж Иван, яагаад ч юм, дурамжхан хариулав. Ирсэн хүн гутарчихав. -Өө, би ийм азгүй хүн шүү! гэж уулга алдсанаа тэр дороо охээ авч уучлал гуйгаад, -Таны алдар хэн билээ? гэв. -Бездомный. -Э-эх гэж зочин халаглан нүүрээ үрчийлгэв. -Танд, юу гэж, миний шүлгийг таашаадаггүй юм уу? гэж Иван сониучирхан асуув. -Ёстой таалагддаггүй. -Та ямрыг нь уншсан юм бол? -Би таны ямар ч шүлгийг уншаагүй гэж гийчин уцаарлангуй өгүүлэв. -Тэгээд яагаад тэгж ярьж байгаа юм? -Энд гайхах юм юу байхав гэж зочин хариулав. -Бусдыг нь уншаагүй мөртлөө гэж хэлэх гээ юу? Гэхдээ... гайхамшиг байгаа бол ч? За яахав, би зүгээр л мундаг гээд итгэчихэд болох байна. Таны шүлгүүд сайхан уу, та өөрөө л хэлчих? -Ёстой булай! гэж Иван гэнэтхэн илэн далангүй зоригтой өгүүлэв. -Үүнээс хойш битгий бичээрэй! гэж гийчин царайчлан гуйв. -Амлая, тангараглая! гэж Иван ёс төртэй өчив. Тангаргийг гар барин баталгаажуултал хонгилоос хөлийн зөөлөн чимээ, хүний дуу сонсдов. -Ч-шш гэж зочип шивнээд тагт руу үсрэн гарч араасаа торыг хаалаа. Прасковья Федоровна орж ирж Иваны бие ямар байгааг лавлан харанхуй унтах уу, эсвэл гэрэлтэй унтах уу гэж асуув. Иван гэрлээ асаалттай орхихыг хүссэнд Прасковья Федоровна өвчтөнд амгалан нойрсохыг ерөөгөөд гарав. Тэгээд бүх юм чимээгүй болмогц зочин буцаад ирлээ. Тэрээр 119 дүгээр өрөөнд шинэ хүн авчирсныг Иванд мэдээлэв. Улаан нүүртэй нэг бүдүүн хүн гэнэ. Салхивчийн хоолойны валют ч гэх шиг, тэдний Цэцэрлэгийн гудамжинд чөтгөр шүгэлсэн ч гэх шиг зогсоо чөлөөгүй хачин юм бувтнасан хүн. -Пушкиныг учир жанцангүй зүхэж, туж “Куролесов, дахь, дахь!” гээд хашгираад байна хэмээн хэлэх зуур зочин нэг л түгшүүрлээд байв. Тэгснээ тайвширч суугаад, -За, тэр ч яахав, түүнийг бурхан өршөөх биз. Ингэхэд, та чинь чухам юунаас болоод ийшээ ирчихээ вэ? хэмээн Иван руу хандав. -Понтий Пилатаас болоод гэж Иван шал руу урамгүй харж хариулав. -Яана гэнэ ээ?! гэж зочин болгоомжлохоо мартан дуу алдсанаа гараараа амаа таглав. -Үгүй ингэж давхардаж таарна гэж бас байдаг аа! Та ярьж өгөөч, үнэн санаанаасаа гуйя, за юу? Иван үл таних эл хүнд, яагаад ч юм, итгэж байвч эхлээд жаахан эмээж халширч байснаа сүүлдээ зориг орж өчигдөр Хамбын цөөрөмд болсон явдлыг ярьж гарав. Нөгөө түлхүүр суйлаач учир битүүлэг хүн чинь Иван Николаевичийн хувьд ёстой буянтай сонсогч болж таарлаа! Зочин Иваныг галзуу солиотой энэ тэр гэж жижигрүүлэлгүй, ярьж байгаа зүйлийг нь үнэнхүү чих тавин чагнаж, үйл явдал өрнөхийн аясаар яваандаа бүр бөөн баяр хөөр болов. Тэрээр сав л хийвэл Иваныг таслаж, -Ээ, бас! Тэгээд, тэгээд, ... цааш нь яриад байгаарай. Юу ч битгий орхиж үзээрэй, буян болно шүү! гэж уулгална. Юм орхихгүй ярих нь өөрт нь амар байсан тул Иван орхиё ч гэж бодсонгүй зугуухан хүүрнэсээр, цусан улаан дотортой цагаан хэвнэг агссан Понтий Пилат тагт руу ирдэгт хүрэв. Тэгтэл зочин гараа залбиран, -Аа-яа-яа, би яг тааж! Би бүгдийг нь яг тааж! гэж уулга алдав. Берлиозын аймаар үхлийг сонсоод зочны нүдэнд занал хорсол тодрон, -Ганцхан юманд л харамсаж байна. Тэр Берлиозын чинь оронд шүүмжлэгч Латунский юм уу, эсвэл зохиолч Мстислав Лаврович байх нь яав даа гэж нэг оньсого шиг юм хэлснээ цөхөрсөн дуугаар, -Тэгээд! гэж бараг дуу гаргалгүй хашгирав. Трамвайны тасалбарын хүүхэнд мөнгө төлөх гэсэн муурны тухай сонсоод зочин ихээхэн хөгжин, арван мөнгө сахлынхаа хавьд барьсан муурыг элэглэн явган суугаад дороо аяархан дэвхэрч буй, яриандаа урамшин халсан Иваныг харангаа элгээ даран чимээгүй нуд нудхийн овгонон байв. Иван Грибоедовт болсон явдлыг яриад, -За ингээд би энд ирэх нь тэр дээ! хэмээн гунигт автан, иүд нь сүүмийн хуучаа дуусгав. Зочин хөөрхий найрагчийг өрөвдөн мөрөн дээр нь гараа тавиад, -Золгүй яруу найрагч! Гэхдээ хамаг буруутан нь та оорөө юм байна, хонгор минь. Та тэр хүнтэй шижээргүй чарьцаж, тэр бүү хэл хэдэрлэж байсан байна, тэгж болохгүй | дээ. Одоо гор нь гарч байгаа нь.энэ. Харин ч харьцангуй хонгөн өнгөрсөн байна, та гялайлаа гэж хэлэх хэрэгтэй байх х 1мээв. -Үгүй, тэгээд тэр ер нь хэн юм бэ? гэж сэтгэл хөөрсөн Иван нударга занган асуув. Зочин Иван руу ширтэж байснаа асуултыг нь асуултаар хариулав: -Та уймарчих юм биш биз? Бид нар чинь энд цөмөөрөө найдвар муутай хүмүүс... Эмч дуудах, тариа хийх энэ тэр гээд бөөн юм болохгүй биз? -Хаанаас даа, хаанаас! Тэр хэн юм бэ, хэл л дээ? гэж Иван уулгалав. -За яахав. Өчигдөр Хамбын цөөрөм дээр та шуламтай таарчээ хэмээн зочин үг бүрээ зөөж нухацтай өгүүлэв Иван амласандаа хүрч уймарч сандраагүй ч гайхахын дээдээр гайхжээ. -Тийм юм гэж яаж байхав! Шулам гэж байхгүй юм чинь. -Тогтож хайрла! Ярьдаг нь ярихаас биш, таны ярьдаг юм энэ биш. Тэр шулмын хорлолд хамгийн түрүүнд нэрвэгдсэн хүмүүсийн нэг нь та байх нь. Галзуугийн эмнэлэгт сууж буйгаа өөрөө ойлгож байгаа шүү дээ, тэгсэн мөртлөө тийм юм байхгүй гэж мэтгэлцээд. Хачин юм гэвэл энэ чинь л байна! Будилж гүйцсэн Иван чимээ алдрав. Зочин үргэлжлүүлэн ярьж байна: -Таныг түүний тухай яриад эхлэнгүүт л өчигдөр хэнтэй ярилцах завшаан танд тохиосныг би гадарлаад явчихсан юм. Тэр Берлиоз чинь ёстой гайхаж барамгүй амьтан юм даа! Та ч яахав, онгон зэрлэг хүн гэснээ зочин дахин уучлалт гуйв. -Харин цаадах чинь, миний л дуулж мэдсэнээр бол, эрхбиш юухан хээхэн уншсан хүн! Тэр профессорын үг бүр эхнээсээ л миний аливаа эргэлзээг сарниуллаа. Түүнийг танихгүй байхын аргагүй юм, найз минь! Ингэхэд та бол... намайг уучлаарай, дахин гуйя, та бол нүдэн балай, чихэн дүлий хүн, би андуураагүй биз, тийм үү? -Маргаангүй гэж танигдашгүй болсон Иван зөвшөөрөв. -За тэгнээ... зөвхөн таны тодорхойлсон царай л гэхэд... хоёр өөр нүдтэй, хөмсөг нь! Өршөөгөөрэй, ингэхэд та чинь “Фауст” дуурийн тухай ч сонсоогүй болох нь уу? Иван, яагаад ч юм, ичиж үхэхээ алдан, нүүр нь түймэр мэт дүрэлзэн, Ялта руу нэг сувилалд явсан маягийн үл I ухагдах юм бувтнаж гарав... -Тэгнэ ээ тэр... гайхах юм алга! Харин дахин хэлэхэд, I Берлиозыг би гайхаад барахгүй байна. Тэр чинь ном их үзсэн төдийгүй нэн зальтай этгээд. Гэхдээ түүнийг өмөөрч I хэлэх юм бол, Воланд, мэдээж, тэр байтугай зальтай хүнийг I маллачихна л даа. -Хэн гэнэ ээ?! гэж энэ удаа Иван хашгирав. -Чимээгээ! Иван дух руугаа алгадан, -Мэддээ, мэддээ. Тэрний нэрийн хуудсан дээр "В” үсэг байсан юм. А-яа-яа, ийм юм гэж бас байдаг аа! гэж шуухитнаад Иван -нэг хэсэг үүлгэртэн торны цаана хөөрөн буй сарыг ширтэн чимээгүй байснаа, Тэгэхээр тэр чинь Понтий Пилатын дэргэд үнэхээр байсан болж таарах нь ээ? Тэр чинь бүр тэр үед аж төрж байсан гэсэн үг биз дээ? Гэтэл намайг галзуу хүн гээд байдаг! хзмээн бухимдан хаалга руу заав. Зочин тун урамгүй хямсайв. -За хоёул үнэнээс зайлж бултах гээд яахав гээд зочин үулэн цаагуур гүйх мэт хөвөх саран авхай руу нүүрээ фгүүлэв. -Та ч гэсэн, би ч гэсэн галзуу хүн, мэлзэхийн хэрэг плга! Мэдэж цөхөх юмгүй, та түүнээс бараг амиа тавьтал цочирдсон байна, тэгээд л солиорчихгүй юу, танд тийм нин шалтаг байсан байх нь. Гэхдээ таны ярьж байгаа зүйл үпэхээр яг болсон зүйл. Тэгэвч дэндүү ер бусын зүйл учраас чий суддалын суут эмч Стравинский хүртэл таны ярьсныг утмшээгүй. Тэр таныг үзсэн биз дээ? (Иван толгой дохив). Гинтай ярилдагч чинь Пилатын дэргэд ч байсан, Канттай 'I иуг өглөөний цай ууж байсан, одоо болохоор Москвад чүрэлцэн ирж л дээ. -Үгүй, тэгээд тэр чинь энд ёстой мундрааг нь хутгаж пгнө шүү дээ! Түүнийг яаж ийгээд барих юм биш үү? гэж ШИНЭ Иваны доторхи арай бүрмөсөн нядлуулчихаагүй \ уучин Иван итгэл муутайхан ч гэсэн өчиг мэдүүлэв. -Та оролдохоороо нэг оролдсон, шавай чинь ханаа Пммлгүй гэж зочин егөв. -Бусад хүн ч оролдох хэрэггүй I *ж хэлмээр байна. Мундраа хутгахын тухайд бол та санаа ншохын хэрэггүй. Э-эх, э-эх! Таны оронд би түүнтэй уулзсан 'I болоосой, ямар тоогүй юм бэ! Ниргэсэн хойно бархирав - 1ГЧИЙН үлгэр болох биз, гэхдээ л би түүнтэй уулзахын тулд Ирнсковья Федоровнагийн хэлхээтэй түлхүүрээр, надад ипр юу ч байхгүй юм чинь, дэнчин тавихад бэлэн гэдгээ | ингараглая. Би нохой нүцгэн, гахай явган хүн! - Га түүгээр яах нь вэ? Зочин зөндөөн удаан гуниглаж таталдаж байснаа ам - > 1Ж, -Хачин явдал гэж бас байх юм даа, би яг тань шиг, чүчпмхүү Понтий Пилатаас болоод энд сууж байгаа юм гэснээ зочин хулчганан ийш тийш харж, -Би нэг жилийн өмнө Пилатын тухай роман бичсэнд хэргийн учир байгаа юм гэж өгүүлэв. -Та зохиолч юм уу? гэж яруу найрагч сонирхов. Зочны царай барайж, Иван руу нударга зангаснаа, -Би мастер гэж хэлэв. Тэгээд догшин дүрийг олж, халаадныхаа халааснаас дээр нь шаргал торгон утсаар ”М" үсэг хатгасан, хариугүй тос болчихсон хар малгай гаргаж ирэв. Мастер гэдгээ нотлохын тулд сайхь малгайгаа өмсөөд Иванд өөрийгөө өмнөөсөө, хажуу талаасаа харуулаад, -Тэр минь өөрийнхөө гараар хийж өгсөн юм гэж учир битүүлэг зүйл нэмж өгүүлэв. -Таны овог хэн билээ? -Надад одоо овог байхгүй ээ гэж хачин зочин шазуур зуун хариулав. -Би амьдралын атшваа юмнаас татгалзсан шигээ овгоосоо ч бас татгалзсан. Тэр тухай мартацгаая. -Тэгвэл та, үгүйдээн, романыхаа тухай ярь л даа гэж Иван цэнэсхийн гуйв. -Тэгье л дээ. Миний энэ явдал үнэндээ ч ердийн зүйл хараахан биш шүү хэмээн зочин яриагаа эхлэлээ. ...Түүхчийн мэргэжил эзэмшсэн тэрбээр хоёр жилийн өмнө хүртэл Москвагийн нэг музейд ажилладаг, түүний хажуугаар орчуулга хийдэг байжээ. -Ямар хэлнээс вэ? гэж Иван сонирхов. -Би төрөлх хэлнээсээ гадна таван хэл мэднэ. Англи, франц, герман, латин, герег хэл. Бас италиар жаахан уншина гэж зочин хариулав. -Ээ, базарваань! гэж Иван атаархангуй шивнэв. Хаа ч хамаатан садан байхгүй, Москвад бараг танил талгүй түүхч ганцаардангуй аж төрдөг байжээ. Тэгсэн чинь нэг удаа зуун мянган рубль хожчихдог байгаа даа. -Бохир дотуур хувцастай сагс руу гараа хийтэл нэг облигаци баригдлаа, харсан чинь яг сонин дээр байсан ШИР дугаартай облигаци байхыг үзээд миний гайхсныг хэлээд барах уу гэж хар малгайт зочин шивэгнээд, -Тэр облигацийг музейгээс өгсөн юм гэж тайлбарлав. Зуун мянгыг хожчихоод нууцгай зочин маань ингэсэн юм байж. Баахан ном худалдаж аваад, Мясницкая гудамжны ганц өрөө байраа орхиж... -Пээ, ёстой хараал идсэн нүх! гэж зочин уулгалав. ...Арбатын ойролцоо нэг хөндлөн гудманд орон сууцны барилгачдаас... -Орон сууцны барилгачид гэж юу байдгийг та мэдэх үү? гэж зочин Иванаас асууснаа өөрөө тэр дор нь тайлбарлав. -Энэ бол Москвад яаж ийгээд мэнд үлдсэн цөөн тооны луйварчдын бүлэг... Орон сууцны барилгачдаас бяцхан цэцэрлэгт буй хоёр давхар жижигхэн байшингийн зооринд хоёр өрөө байр хөлслөн авчээ. Музейнхээ ажлыг хаячихаад Понтий Пилатын тухай роман зохиож гарсан гэнэ. -Ээ дээ, тэр ч ёстой алтан үе байжээ гэж хуучлагч нүд нь гялалзан шивэгнэнэ. -Жижигхэн ч гэсэн биеэ даасан орон сууц, үүдний өрөөтэй, тэндээ устай угаагууртай (яагаад ч юм, үүнийгээ гойд бахархан цохож хэлэв), хайсны явган хаалга хүрэх нарийхан цардмал зөрөг рүү тулсан жижигхэн цонхтой. Эсрэг талд дөрөвхөн аяхмын цаана хашааны наагуур голт бор, далдуу, агч модтой. А-яа-яа! Өвөл цагт бол тэр цонхоор надад хэн нэгний хар хөл харагдах нь тун ховор, цас хяхтнуулах чимээ ч ховорхон сонсдоно. Манай бяцхан иийшин байнга галтай байх! Тэгтэл ч гэнэтхэн хавар болж, булингартай цонхны цаанаас эхлээд нүцгэн, дараа нь ногоон омсгөлөө баринтагласан голт борын бут харагдах боллоо. Яг тэр үед, өнгөрсөн хавар шүү дээ, зуун мянган рубль авахтай арай жишимгүй, шагшим учрал тохиосон юм. Уул нь зуун мянга гэдэг ч лут их мөнгө, тийм биз дээ! -Тэр үнээн гэж анхаараптай сонсож суугаа Иван санал нийлэв. -Би цонхоо нээгээд хариугүй умгар хоёрдахь өрөөндөө сууж байсан гээд зочин өрөөний баримжааг гараараа үлгэрлэж үзүүлэв. -Ингээд... энд буйдан, өөдөөс нь харсан бас нэг буйдан, дунд нь жижигхэн ширээ, дээр нь нэг хөөрхөн шөнийн гэрэл, цонхны тийш номнууд, энд бол бичгийн авсаархан ширээ, харин нэгдэх өрөөнд бол, тэр нь арван дөрвөн метртэй мундаг том өрөө, дандаа ном, тэгээд чуух. Ээ-дээ, мөн ч тохилог байсан шүү! Голт борын ер бусын үнэр анхилна! Ядарсан толгой минь хонгөрөөд ирнэ шүү дээ, Пилат ч төгсгөл рүүгээ довтолгож байсан хэрэг... -Цагаан хэвнэг, улаан дотор! Ойлгож байна! гэж Иван дуу алдав. -Яг тийм! Пилат юу юугүй төгсөх гээд л буй. Романыхаа сүүлчийн үгсийг ч би мэдэж байлаа: "...Иудейн тавдугаар захирагч, морин хүлэгт Понтий Пилат”. Би, мэдээж, салхинд гаралгүй яахав. Зуун мянга-луугар тоо, би тэгээд сайхан саарап костюмтай болсон юм. Эсвэл үдийн хоол идэх гэж аль нэг төсөр ресторан руу явна. Арбатад нэг сайхан ресторан байсан, одоо байгаа юу, үгүй юу, мэдэхгүй. Энэ үес зочны нүд нь дүрлийж, cap руу харах зуур яриагаа үргэлжлүүлэв: -Тэр хүүхэн зэвүү хүрмээр ёозгүй шар цэцэг барьж явсан юм. Ямар нэртэйг бүү мэд, яагаад ч юм бэ, Москвад тэр цэцэг л хамгийн түрүүнд худалдаанд гардаг юм. Тэр цэцэг нь түүний хаврын хар пальтон дээр их тод ялгарч байсныг хэлэх үү. Шар цэцэг барьж явсан гээд л бодчих! Их тусгүй өнгө. Тэр хүүхэн Тверийн гудамжнаас нэг гудам руу тойрмогц эргэж харлаа. Та Тверийн гудамжийг мэднэ биз дээ? Тверийн гудамжаар мянга мянган хүн явж байсан ч, тэр хүүхэн ганцхан намайг олж харсан гэдгийг би батлана, тэгээд над руу түгшүүртэй төдийгүй бүр эмзэглэж буй мэт харсан юм. Тэгэхэд би тэр хүүхний сайхныг нь гэхээс урьдаар хэний ч үзэж хараагүй өнчин харцыг нь гайхсан билээ! Нөгөө шар дохиог даган би ч хөнддөн гудам руу эргэж түүний араас дагалаа. Уйдмаар тахир гудамны нэг талд нь би, нөгөө талд нь хүүхэн, ингээд хоёулаа чимээгүй яваад байлаа. Тэр гудманд өөр амьтай голтой юм байгаагүйг хэлээд яахав. Тэр хүүхэнтэй ярих шаарддагатай юм шиг санагдан дэмий зовж, нэг ч үг хэлж чадахгүй байж байтал хүүхэн яваад өгнө, тэгээд хэзээ ч түүнийг дахиж олж харахгүй гэхээс сэтгэл түгшээд нэг л биш. Тэгсэн чинь, та бод доо, хүүхэн эхлээд ам нээлээ шүү: -Миний цэцэг таны сэтгэлд нийцэж байна уу? Түүний доохнуурдуу хэрнээ өгсүүртэй дуу хэрхэн сонсогдсоныг би тодхон санаж байна, бас тэр дуу байшингийн бохир шар хананаас ойж, гудманд цуурай үүссэн нь балай юм шиг санагдсан. Би гудамны иөгөө тал руу бушуухан гарч, түүн рүү дөхөж очоод, -Үгүй гэж хариуллаа. Хүүхэн над руу гайхасхийн харахад би чухамхүү энэ хүүхнийг бүх насаараа хайрлаж яваагаа маш санамсаргүй гэв гэнэт ойлгов. Үгүй бас хачин шүү, а-аан? Та ч, солиотой хүн л гэж хэлнэ биз дээ? -Би юу ч яриагүй байна гэж Иван өчөөд, -За, цааш нь, цааш нь! хэмээн шавдуулав. Зочин ч хуучаа үргэлжлүүлэв. -Тийм ээ, хүүхэн над руу гайхан харзнаад, дараа нь дахин нэг харснаа, -Та ер нь дэцгэнд дургүй юм уу? гэж асуудаг байна шүу. Түүний дууны өнгөнд хүнийрхэх янз байх шиг надад санагдав. Би түүнтэй хөл нийлүүлэхийг хичээн зэрэгцэн алхаж явахдаа огт биеэ барихгүй байгаагаа мэдэж өөрөө гайхлаа. -Үгүй ээ, би цэцгэнд дуртай, гэхдээ иймд бол дургүй гэлээ. -Ямарт дуртай гэж? -Би сарнайд дуртай. Ийм юм хэлсэндээ би тэр даруй харамсахад хүрэв: Хүүхэн гэмшингүй инээмсэглээд цэцгээ шуудуу руу шидчих нь тэр. Би яльгүй сандарснаа, ямар ч атугай, цэцгийг газраас авч хүүхэнд өгсөн боловч манай хүн мушилзасхийгээд буцааж түлхсэн тул би өөрөө бариад явлаа. Хүүхэн тэр цэцгийг надаас авч гудамны гол руу шидэх хүртэл хоёулаа нэг хэсэг чимээгүй явав. Тэгээд бугуй нь задгай хар бээлийтэй гараараа намайг сугадан, хоёулаа зэрэгцэн алхацгаав. -Тэгээд? Та юу ч битгий орхиорой, за юу гэж Иван шаардав. -Тэгээд үү? гэж зочин зөрүүлж асуув. -Тэгээд юу болсныг та өөрөө ч таачихаж болох шүү дээ гэснээ гэнэт гарч ирсэн нулимсаа баруун ханцуйгаараа арчаад цааш үргэлжлүүлэв: -Гай газар дороос, гахай модон дотроос гэгч шиг бидний нүүрэн дээр хайрын сэтгэл булгилан гарч ирээд, бид хоёрыг нам авах нь тэр! Аянга л тэгж ниргэнэ, илд л тэгж хяргана! Гэхдээ манай хүн хожим тэр тийм биш, бие биенээ үзээгүй, бие биенээ мэдэхгүй ч гэсэн, тэр өөр хүнтэй амьдардаг, би ч тэгэхэд бас нөгөө... хэнтэй... байсан ч гэсэн бид хоёр бие биедээ аль дивангарын хайртай байсан нь мэдээж гэж зүтгээд байдаг юм. -Хэнтэй? гэж Бездомный асуув. -Нөгөө... яагаав... нөгөө, .. яагаав... гээд зочин хуруугаа инчдэж гарав. -Та авгайтай байсан юм уу? -Харин тийм ээ, би инчдээд ядаад байна шүү дээ... нөгөө хзнтэй... Варенькатай, Манечкатай... үгүй ээ, Варенькатай... гудалтай даашинзтай сан... музей... за, за, би ер нь санахгүй байна. За тэгээд манай хүн тэр өдөр эцсийн эцэст надад олдох саарал костюмтай болсон юм. Эсвэл үдийн хоол идэх гэж аль нэг төсөр ресторан руу явна. Арбатад нэг сайхан ресторан байсан, одоо байгаа юу, үгүй юу, мэдэхгүй. Энэ үес зочны нүд нь дүрлийж, cap руу харах зуур яриагаа үргэлжлүүлэв: -Тэр хүүхэн зэвүү хүрмээр ёозгүй шар цэцэг барьж явсан юм. Ямар нэртэйг бүү мэд, яагаад ч юм бэ, Москвад тэр цэцэг л хамгийн түрүүнд худалдаанд гардаг юм. Тэр цэцэг нь түүний хаврын хар пальтон дээр их тод ялгарч байсныг хэлэх үү. Шар цэцэг барьж явсан гээд л бодчих! Их тусгүй өнгө. Тэр хүүхэн Тверийн гудамжнаас нэг гудам руу тойрмогд эргэж харлаа. Та Тверийн гудамжийг мэднэ биз дээ? Тверийн гудамжаар мянга мянган хүн явж байсан ч, тэр хүүхэн ганцхан намайг олж харсан гэдгийг би батлана, тэгээд над руу түгшүүртэй төдийгүй бүр эмзэглэж буй мэт харсан юм. Тэгэхэд би тэр хүүхний сайхныг нь гэхээс урьдаар хэний ч үзэж хараагүй өнчин харцыг нь гайхсан билээ! Нөгөө шар дохиог даган би ч хөндлөн гудам руу эргэж түүний араас дагалаа. Уйдмаар тахир гудамны нэг талд нь би, нөгөө талд нь хүүхэн, ингээд хоёулаа чимээгүй яваад байлаа. Тэр гудманд өөр амьтай голтой юм байгаагүйг хэлээд яахав. Тэр хүүхэнтэй ярих шаарддагатай юм шиг санагдан дэмий зовж, нэг ч үг хэлж чадахгүй байж байтал хүүхэн яваад өгнө, тэгээд хэзээ ч түүнийг дахиж олж харахгүй гэхээс сэтгэл түгшээд нэг л биш. Тэгсэн чинь, та бод доо, хүүхэн эхлээд ам нээлээ шүү: -Миний цэцэг таны сэтгэлд нийцэж байна уу? Түүний доохнуурдуу хэрнээ өгсүүртэй дуу хэрхэн сонсогдсоныг би тодхон санаж байна, бас тэр дуу байшингийн бохир шар хананаас ойж, гудманд цуурай үүссэн нь балай юм шиг санагдсан. Би гудамны нөгөө тал руу бушуухан гарч, түүн рүү дөхөж очоод, -Үгүй гэж хариуллаа. Хүүхэн над руу гайхасхийн харахад би чухамхүү энэ хүүхнийг бүх насаараа хайрлаж яваагаа маш санамсаргүй гэв гэнэт ойлгов. Үгүй бас хачин шүү, а-аан? Та ч, солиотой хүн л гэж хэлнэ биз дээ? -Би юу ч яриагүй байна гэж Иван өчөөд, -За, цааш нь, цааш нь! хэмээн шавдуулав. Зочин ч хуучаа үргэлжлүүлэв. -Тийм ээ, хүүхэн над руу гайхан харзнаад, дараа нь дахин нэг харснаа, -Та ер нь цэцгэнд дургүй юм уу? гэж асуудаг байна шүү. Түүний дууны өнгөнд хүнийрхэх янз байх шиг надад санагдав. Би түүнтэй хөл нийлүүлэхийг хичээн зэрэгцэн алхаж явахдаа огт биеэ барихгүй байгаагаа мэдэж өорөө гайхлаа. -Үгүй ээ, би цэцгэнд дуртай, гэхдээ иймд бол дургүй гэлээ. -Ямарт дуртай гэж? -Би сарнайд дуртай. Ийм юм хэлсэндээ би тэр даруй харамсахад хүрэв: Хүүхэн гэмшингүй инээмсэглээд цэцгээ шуудуу руу шидчих нь тэр. Би яльгүй сандарснаа, ямар ч атугай, цэцгийг газраас авч хүүхэнд өгсөн боловч манай хүн мушилзасхийгээд будааж түлхсэн тул би өөрөө бариад явлаа. Хүүхэн тэр цэцгийг надаас авч гудамны гол руу шидэх хүртэл хоёулаа нэг хэсэг чимээгүй явав. Тэгээд бугуй нь задгай хар бээлийтэй гараараа намайг сугадан, хоёулаа зэрэгцэн алхацгаав. -Тэгээд? Та юу ч битгий орхиорой, за юу гэж Иван шаардав. -Тэгээд үү? гэж зочин зөрүүлж асуув. -Тэгээд юу болсныг та өөрөө ч таачихаж болох шүү дээ гэснээ гэнэт гарч ирсэн нулимсаа баруун ханцуйгаараа арчаад цааш үргэлжлүүлэв: -Гай газар дороос, гахай модон дотроос гэгч шиг бидний нүүрэн дээр хайрын сэтгэл булгилан гарч ирээд, бид хоёрыг нам авах нь тэр! Аянга л тэгж ниргэнэ, илд л тэгж хяргана! Гэхдээ манай хүн хожим тэр тийм биш, бие биенээ үзээгүй, бие биенээ мэдэхгүй ч гэсэн, тэр өөр хүнтэй амьдардаг, би ч тэгэхэд бас нөгөө... хэнтэй... байсан ч гэсэн бид хоёр бие биедээ аль дивангарын хайртай байсан нь мэдээж гэж зүтгээд байдаг юм. -Хэнтэй? гэж Бездомный асуув. -Нөгөө... яагаав... нөгөо, .. яагаав... гээд зочин хуруугаа инчдэж гарав. -Та авгайтай байсан юм уу? -Харин тийм ээ, би инчдээд ядаад байна шүү дээ... нөгөө хэнтэй... Варенькатай, Манечкатай... үгүй ээ, Варенькатай... судалтай даашинзтай сан... музей... за, за, би ер нь санахгүй байна. За тэгээд манай хүн тэр өдөр эцсийн эцэст надад олдох гэж шар цэцэг барьж гарсан, хэрэв тэгж олдохгүй бол амьдрал нь ямар ч утга учиргүй хоосон буй учраас амиа хорлох байсан гэж ярьдаг юм. Нээрэн, хайр сэтгэл биднийг хоромхон зуурт ниргэсэн юм. Би энэ тухай гандхан цагийн дараа буюу бид хоёр хотыг анзаарахгүй явсаар Кремлийн хананы тус голын эрэг дээр ирчихсэн байхдаа мэдсэн. Бид хоёр олон жил бие биенээ мэддэг улс шиг, дөнгөж өчигдөрхөн уулзаад салсан улс шиг ярилцаж байж билээ. Бид маргааш нь Москва гол дээр, мөн тэндээ уулзахаар тохироод тийнхүү уулзадгаав. Таван сарын нар биднийг гийгүүлнэ. Тэгээд удалгүй, тун удалгүй энэ хүүхэн миний нууц эхнэр болсон юм. Тэр маань над дээр өдөр болгон ирдэг, би бүр өглөөнөөс эхлээд хүлээж байдаг боллоо. Хүлээж байгаа нь тэр гэж би ширээн дээрх юмнуудаа байрыг нь сольж тавилана. Арван минутын өмнө би хуучин явган хаалга дуугарахыг чагнахаар жижигхэн цонх руугаа дөхөөд суучихна. Хамгийн хачирхалтай нь юу гээч: бид хоёрыг анх тэгж уулзахаас өмнө манай хашаа руу барагтай бол хүн орж ирэхгүй, тэгж яривал, ерөөсөө хүн орж ирэхгүй, тэгсэн чинь одоо болохоор хотын бүх хүн манай хашаа руу дайрлаад байх шиг надад санагдах болсон юм. Явган хаалга тог, миний зүрх түг. Гэтэл, та бод л доо, манай муу цонхоор миний нүүрний түвшинд заавал хэн нэгний балиар гутал л харагдана. Билүүчин. Үгүй, манай байшинд билүүчин хэнд хэрэгтэй вэ? Юу билүүдэх юм бэ? Ямар юмны нь хутга вэ? Манай хүн хаалгаар нэг л орж ирнэ, гэтэл тэр хооронд миний зүрх арваас доошгүй удаа түгшинэ. Би худлаа яриагүй шүү. Тэгээд дараа нь түүний ирэх цаг болж цагийн зүү үд дундыг заах үед зүрх маань ган аралд сүвэлсэн хар илгэн эрвээлжтэй өндөр өсгийт шаахай бараг чимээ гаргалгүй цонхон тус зэрэгдэн ирэх хүртэл зогсоо чөлөөгүй булгилж өгнө. Манай хүн заримдаа дүрсгүйтэж, нөгөө цонхны тэнд түр саатан гутлынхаа хоншоороор шил рүү тогшино. Би нүд ирмэхийн зуур тэр цонх руу тавьж хүрэхэд өндөр өсгийт алга болж, гэрэл халхалсан хар торго бас харагдахгүй болохуйд би хаалгаа онгойлгож өгөхөөр үүд рүүгээ очно. Бид хоёрын холбоотойг хэн ч мэдэхгүй, би үүнийг танд батлан хэлж байна, уул нь ийм юм мэдэгдэхгүй байна гэж хэзээ ч байхгүй л дээ. Зоорийг нь би өмчилж байгаа энэ хуучин жижигхэн өргөөнийхөн над дээр нэг хүүхэн орж гараад байгааг, мэдээж, харж ч байгаа, мэдэж ч байгаа, гэхдээ түүний нэрийг мэдэхгүй. -Тэр хүүхэн чинь тэгээд хэн юм бэ? гэж хайр дурлалын түүхийг ихэд сонирхсон Иван асуув. Зочин энэ тухай хэзээ ч, хэнд ч хэлэхгүйгээ дохиогоор ойлгуулаад яриагаа цааш нь үргэлжлүүлэв. Мастер танихгүй хүүхэн хоёр ийнхүү халуун сэтгэлээр гагнагдан хагацаж салшгүй болсныг Иван мэдэж авав. Жижигхэн өргөөний голт бор, хашаа энэ тэрийн сүүдрээс болоод байнга бүүдгэр байх зоорины хоёр өрөө Иваны нүдэнд бараг харагдаад байх болж. Өнгөлгөө нь халцарсан улаан модон тавилга, бичгийн ширээ, дээр нь буй хагас цаг тутам жингэнэдэг цаг, баахан ном, будсан шалнаас авхуулаад тортогтой тааз хүртэл өрсөн ном, бас жижигхэн зуух энэ тэр нь. Иваны зочин, түүний нууц авгай хоёр, Тверийн гудамжны тэр нэгэн өнцөг дээр тэднийг хувь заяа нь хөтлөн золгуулсан, тэд бие биенийхээ төлөө л үүрд заяагдсан гэдгээ анх учирснаасаа хойш хэдхэн хоногийн дотор ухаарцгаасныг Иван мэдэж авав. Иван сэтгэлт хоёр өдрийг яаж өнгөрөөдөг байсныг зочны ярианаас бас мэдэж авав. Хүүхэн хүрч ирээд хамгийн түрүүнд хормогчоо зүүн, нөгөө манай өвчтөний гойд бахархан дурсаад байсан угаагууртай үүдний өмгөр орөөний модон ширээн дээр тосон дэнлүү асааж байгаад оглөөний хоол хийнэ, хоолоо нэгдүгээр өрөөнийхөө зуйван дугуй ширээн дээр идэцгээнэ. Таван сарын аадар бороо цутгаж, харалган гэмээр онигор бүүдгэр цонхны хажуугаар Оорооны ус толгой хорогдох ганц оромжийг нь авчих нь гзлтэй шуугин олгойдоход янаг хоёр зуухаа галлаж төмс булж зугаадна. Булсан төмснөөс уур савсан хар хальс нь гар хуруу хөөднө. Чингэхүйд зоорины сууцнаас хөхиүн инээд сонсогдон, цэцэрлэгийн мод борооноор хугарсан мөчир салаа сэлтээ салхинд сэгсрэн гүвж байх бүлгээ. Хаврын аадар борооны үе өнгөрч, бүгчим зун залгахад тэднийд хоёулангийнх нь дуртай сарнай цэцэг бумбанаа залрах боллоо. Өөрийгөө мастер хэмээгч хүмүүн номоо бичиж, хүүхэн засмал хумстай сүмбэн хуруугаа үсэндээ оруулчихаад, бичсэн зүйлийг нь дахин дахин уншина, уншчихаад түрүүний ү зүүлдэг нөгөө малгайг урлаж гарна. Заримдаа мань хүүхэн номны доод тавиурын тэнд явган суучихаад, эсвэл сандал дээр гарч дээд тавиур хүрээд, хэдэн зуун номны ар шилийг алчуураар тоослоно. Хүүхэн манай хүнд суу алдар амлан, ажлыг нь шамдуулан урмаар тэтгэнэ, яг тэгж байхдаа түүнийг мастер гэж нэрлэх болжээ. Номын төгсгөл болох Иудейн тавдугаар захирагчийн тухай мастерийн амласан сүүлчийн үгсийг хүлээн байх зуур, энэ роман бол яг өөрийнх нь амьдрал хэмээн, сэтгэлд нь нийцсэн үг хэллэгийг аялгуулан, чанга чанга давтан уншина. Роман наймдугаар сард өндөрлөж, түүнийг мөрийн нэгэн бичээчид өгч таван хувь машиндуулжээ. Ийнхүү нууц оромжоо орхиж, амьдралд орохоос өөр аргагүй даг ирэх нь тэр. -Би гэдэг хүн номоо бариад амьдрал руу орж явчихсан чинь харин миний амьдрал тэгээд төгсвөр болдог юм байна гэж мастер шивнээд толгойгоо ганзгалахуйд шар “М” үсэгтэй гунигт хар малгай нь нэг л хэсэгтээ савлан байлаа. Тэгээд яриагаа үргэлжлүүлсэн боловч хууч нь жаахан авцаа муутай болж ирэв. Тэр үед Иваны зочныг нэгэн айхтар аюул дайрчээ гэсэн ганцхан зүйл л ойлгогдов. -Би утга зохиолын ертөнцөд анх удаагаа орж байгаа нь тэр, гэхдээ одоо бүх юм өнгорсөн хойно, миний мөхөл нэгэнт тодорхой болсон хойно, тэр тухай бодоход айдас хүрдэг юм! гэж мастер ёс төртэй шивэгнээд өрөөсөн гараа өргөв. -Тийм ээ, тэр намайг бут ниргэсэн, ёстой яаж ниргэсэн гээч! -Хэн тэр вэ? гэж Иван сэтгэл хөдөлсөн зочны яриаг таслахаас болгоомжлон дуулдах төдий асуув. -Яагаав, редактор. Би редактор гээд байна шүү дээ, Тэр уншсан юм байж. Редактор над руу буйл нь хавдчихсан хүн үзсэн юм шиг харж, нүднийхээ булангаар хялайснаа даажигнах янзтай нуд нуд инээсэн. Гар бичмэлийг минь ямар ч утгагүй базалж шовширов. Надаас асууж байгаа юм нь солиотой юм шиг санагдсан. Романы утга агуулгын талаар юу ч ярихгүй байж, би хаанаас гарч ирсэн хэн гэгч болох, зохиол оролдоод удаж байгаа эсэх, яагаад урьд өмнө огт сонсогдож дуулдахгүй байсан гэх мэтийн юм шалгааж, тэр ч байтугай, хэн надад ийм хачин сэдвээр роман бичих санаа сэдэж өгсөн бэ? гэж миний бодлоор бол ёстой тэнэг асуулт тавьсан. Тэгж тэгж би түүнээс бүр залхаж гүйцээд, миний романыг чи хэвлэх юм уу, үгүй юм уу гэж шууд тулгаж асуулаа. Мань хүн учраа олж ядан амандаа юм хэлэхчээн аядаж байснаа, энэ асууддыг өөрөө биечлэн шийдэж чадахгүй, энэ бүтээлтэй редакцийн зөвлөлийн бусад гишүүд, тухайлбал, шүүмжлэгч Латунский, Ариман, зохиолч Мстислав Лаврович нар танилцах ёстой гэж мэдэгдэв. Тэгээд хоёр долоо хоногийн дараа ир гэсэн юм. Хоёр долоо хоногийн дараа иртэл туж худдаа ярьсаар байгаад хоёр нүд нь хамар руугаа сөлийчихсөн нэг хүүхэнцэр памайг хүлээж авлаа. -Тэр чинь Лапшённикова, редакцийн нарийн бичгийн дарга гэж зочны ийнхүү хилэгнэн дүрсэлж буй ертөнцийг сайн мэдэх Иван мушилзасхийн өгүүлэв. -Тийм байж мэднэ гэж цаадах нь товчхон өчив. -За тэгээд тэр хүүхнээс би шаггүй үнгэгдэж, тос тортог болсон романаа хүлээж авлаа. Лапшённикова миний нүднээс хараагаа буруулан байж, тэдний редакди хоёр жилийн ажлын нөөцөөр хангагдсан, тийм учраас миний романыг хзвлэх асуудал өнгөрсөн гэж мэдэгдэв. Тэр хүүхэн яг оигөрсөн гэж хэлсэн. -Түүнээс хойш би юу санаж байгаа билээ? гэж мастер чамархайгаа үрчин гүвтнэв. -Өө тийм, гар бичмэлийн минь иүүрний хуудсан дээр унасан сарнайн дэлбээнүүд бас найз хүүхний минь нүд. Тийм ээ, би энэ нүдийг санаж байна. Иваны зочны яриа улам бүр будлиу, улам бүр цоорхой болоод байлаа. Тэгээд ямар нэгэн жишүү борооны тухай, юорины оромжин дахь цөхрөлийн тухай, бас хаашаа ч гэнээ ивсан тухай ярина. Тэмцэлд босгосон хүүхнээ буруушаахгүй, очүүхэн ч буруушаахгүй! гэж шивнэн хашгирна. -Тэр нэг хараал идсэн сонины хавчуулга хуудсыг санахын цаагуур санаж байна гээд зочин хоёр хуруугаараа игаарт сонины хуудсыг зурж үзүүлэв. Тэгээд баахан учир нь олдохгүй юм ярив. Энэ бүхнээс Иван өөр нэг редактор, энэ оөрийгөө мастер гэж нэрлээд буй хүний романаас томоохон хзсгийг сонинд нийтэлсэн бололтой гэж таамаглажээ. Мастерийн хэлснээр бол хоёр ч хоноогүй байтал өөр нэг еонинд шүүмжлэгч Ариманы “Редакторын жигүүр доорхи днйсан” нэртэй өгүүлэл гарчээ. Тэр өгүүлэлд Иваны зочныг родакторын мэддэг нимгэн, хайхрамжгүйг ашиглан Иисус Христийг өмгөөлсөн зүйл хэвлэлд шургуулах оролдлого хийсэн гэж бичжээ. -Өө, тийм тийм, би санаж байна гэж Иван дуу алдав, - Ганы овогхэн билээ, би мартчихаж! -Дахин хэлэхэд миний овгийг орхиё, тэр овог байхгүй болсон гэж зочин хашгирав. -Тэр ч ер нь падгүй. Нөгөөдөр нь бас өөр нэг сонинд Мстислав Лавровичийн нэрээр өөр нэг өгүүлэл гарсан байж. Уг өгүүлэлд зохиолч пилатчингууд болон түүнийг хэвлэлд шургуулахыг (дахиад энэ хараал идсэн үг!) санаархсан бурхан бүтээгчид цохилт үзүүлэх, хатуу цохилт үзүүлэх санал дэвшүүлжээ. Би тэр “пилатчингууд” гэдэг үгнээс мэл гайхаж цэл хөхрөөд гуравдахь сониныг нээлээ. Тэнд хоёр өгүүлэл байсны нэг нь Латунскийнх, нөгөө нь “Н.Э” гэсэн зохиогчтой аж. Латунскийн бичсэний дэргэд Ариман, Лаврович хоёрын бүтээлийг хүүхдийн тоглоом гэж хэлэхэд огт хилсдэх юмгүй. Түүний өгүүлэл “Улирсныг улайран өмгөөлөгч” гэсэн гарчигтай байсныг л дурдахад хангалттай байх. Би өөрийнхөө тухай өгүүллүүдийг унших гэж улайраад түүний орж ирснийг ч (би хаалгаа түгжихээ мартчихаж) анзаарсангүй. Нэг мэдсэн чинь тэр маань нойтон пгүхэр, бас нойтон сонин барьчихсан зогсож байна. Нүдэнд нь гал маналзан, хүйтэн гар нь чичирч харагдана. Тэр маань эхлээд намайг барьж авч үнсэлснээ, гараараа ширээ рүү цохилон Латунскийд хор өгч ална гэж сөөнгө дуугаар хэллээ. Иван зовнисхийн ярагласан боловч юм хэлсэнгүй. -Ёстой урмын гэгээгүй гунигт өдрүүд эхэллээ. Романаа биччихсэн болохоор өөр хийх ажил байдаггүй, бид хоёр гэдэг хүмүүс зуухны өмнө дэвсгэр дээр суучихаад гал руу ширтсэн шиг л цагийг нөхцөөнө дөө. Ингэхэд, бид хуучнаа бодвол салангидаа байх нь элбэгшсэн. Тэр маань зугаацахаар гадагш явна. Надад хөгийн юм тохиолдохыг алийг тэр гэхэв, бас нэг тийм явдал тохиолоо... Би санамсаргүй нэг найзтай болчихдог юм байна. Харин тийм гэм, та бодооч, би уул нь хүнтэй найзлаад, нялуураад байдаггүй, хүнд итгэдэггүй, ажигч сэжигч, хүн амьтантай хэл амаа олигтой олж чаддаггүй золигийн зантай. Тэгсэн мөртлөө огт санаандгүй, тэгнэ чинээ бодоогүй, гаднах төрхөөрөө юутай ч төстэй байж магадгүй, хэн нэгэн хүн л миний сэтгэлд заавал нэвтэрнэ, тэр хүн л надад хэнээс ч илүү таалагдана гээч. За тэгээд зовлонгоо эдлээд байж байсан чинь нэг өдөр, намрын сайхан өдөр байсан юм аа, би санаж байна, манай бяцхан цэцэрлэгийн жижигхэн хаалга нээгдлээ. Тэр маань эзгүй байсан юм, Тэгтэл тэр хаалгаар нэг хүн орж ирээд, нөгөө манай нөхөөсний барилгачинтай уулзах хэрэгтэй байж л дээ, байшин руу орчихоод, дараа нь цэцэрлэгт бууж нрээд надтай, яаж байгаад ч юм, дорхноо танилцаатахлаа. Оөрийгөө сэтгүүлч гэж байна. Тэрний надад таалагдсан гадэг хачин, та бод доо, би одоо хүртэл түүнийг заримдаа дурсан, бүр санаад байхыг яахав. Цаашлаад даамжирч мань хүн манайхаар орж гардаг боллоо. Мань эр ганц бие юм байна, манайтай зэргэлдээ, яг тиймэрхүү байранд суудаг, гэхдээ тэр нь давчдаад байдаг, өөр юу юу ч билээ, бишгүй л юм мэдэж авлаа. Харин гэртээ оч барь гэхгүй. Манай авгай түүнийг нэг нүдээр үзэх юм биш. Би түүнийг өмөөрнө. Авгай маань, -Чи санаснаараа л бол, гэхдээ энэ хүн надад тун хүйтэн еннагдаад байгааг би чамд хэллээ шүү гэж билээ. Би инээд алдчихлаа. Тэгж яривал тэр хүн чухам юугаараа намайг татсан гээч? Ер нь дотроо, дотор хайрцгандаа хондпөнгийн юмгүй хүн бол сонин биш гэдэгт хэргийн учир байгаа юм. Тийм хөнддөнгийн юм Апоизийн (өө, миний шинэ танил Алоизий Могарыч гэдэг нэртэйг хэлэхээ мартчихаж) хайрцганд байсан юм. Яг Алоизий шиг ухаантай хүнтэй пр хүртэл хаа ч уулзан учирч явсангүй, цаашдаа ч хаа ч тааралдахгүй гэж итгэж байна. Би сонины аль нэг жижигхэн т шдэглэлийг ойлгохгүй байвал Алоизий ердөө л минутын дотор тайлбарлаад өгнө, тэгэхдээ үүндээ үүртэж түүртсэн шинж огт байхгүй нь илт мэдэгдэнэ шүү. Гэхдээ энэ юу ч биш. Алоизий утга зохиолд ухаан тавьдгаараа намайг гомдсэн юм. Надаас шалсаар байгаад миний романыг 1хнээс нь аваад адгийг нь хүртэл уншуулж байж сая нэг ммарсан. Миний романыг яггүй магтсан, гэхдээ энэ романы i iuiaap редакторын хэлсэн бүх анхааруулгыг, яг тэр яриан ц лр байсан юм шиг, үг бүрчлэн давтсан. Тэр зуу онохоос 'Уугууланг нь онож байгаа юм шиг байсан. Түүнээс гадна миний роман яагаад хэвлэгдэх боломжгүйг яг тайлбарлаж и|'сөн, тэр тайлбар нь зөв гэдгийг би гадарлалгүй яахав. Мань хүн шууд л хэлнэ: тэд дүгээр бүлэг явцгүй... гээд л. Өгүүллүүд гарсаар л. Би эхлээд тэдгээрийг тоохгүй м»х инээд хүрдэг байлаа. Гэтэл өгүүллийн тоо хичнээн олширно, тэдгээрт хандах миний үзэл төдийчинээ хувираад байв. Хоёрдахь шат нь гайхлын шат байлаа. Энэ өгүүллүүд 1’ун сүржин, тун итгэлтэй өнгө аястай ч гэсэн ер бусын кудал хуурмаг, зохиомол гэмээр нэг юм мөр болгоноос нь м здрэгдээд болж өгөх биш. Эдгээр өгүүллийн зохиолчид иорийнхөө хэлэх гэснээс тэс өөр юм яриад байгаа юм шиг надад санагдаад, би тэр бодлоосоо ерөөсөө салж чаддаггүй. Дараа нь, та бод доо, гуравдахь шат буюу айдсын шат ирлээ. Гэхдээ тэдгээр өгүүллээс айх айдас биш, огт биш, та ойлгоорой, харин тэдгээрт юм уу, романд өчүүхэн ч хамаагүй өөр юмнаас айх айдас. Жишээлбэл, би харанхуйгаас айдаг болчихлоо. Товчоор хэлбэл, сэтгэл мэдэрлийн өвчний шат эхэлжээ. Унтахынхаа өмнө жижиг өрөөнийхөө гэрлийг унтраалаа гэхэд манай онигор цонхоор, уул нь тэр чинь хаалттай байгаа шүү дээ, жигтэйхэн урт, хүйтэн тэмтрүүлтэй нэг наймалж орж ирж байх шиг санагдаад явчихна. Тэгэхээр гэрэлтэй унтахаас өөр аргагүй болсон. Миний хайрт хүүхэн ч турж донхийгоод, инээж наадахаа больж их өөрчлөгдсөн (би, мэдээж, наймалжны тухай түүнд яриагүй. Гэхдээ миний нэг л биш болоод байгааг тэр маань мэдрэлгүй яахав), романы хэсгийг хэвлүүлэх зөвлөлгөө өгснийгөө буруутгаж, надаас туж өршөөл гуйна. Тэгснээ намайг хамаг юмаа хаяад, зуун мянгаас үлдсэн бүх мөнгөөрөө зардал хийгээд өмнөд нутагт, Хар далай руу ян гэж билээ. Энэ тухайдаа мадай хүн их шаргуу байсан тул би маргахгүйн тулд (би Хар далай руу явж чадахгүй гэдгээ дотроо, яагаад ч юм бэ, мэдээд байсан юм) ойрын хэд хоногт багтаад явна гэж түүнд амлалаа. Гэтэл мань хүн унааны тасалбарыг өөрөө очиж авч өгнө гэдэг юм байна. Би бүх мөнгөө, өөрөөр хэлбэл, арван мянга орчим рублээ гаргаж түүнд өглөө. -Ийм цхээр яах юм бэ? гэж гайхан асууж байна. Би хулгай зэлгийгээс эмээж байна, наад мөнгөө намайг явтал ариглаж хамгаалж бай гэх маягийн юм хэлсэн шүү болов. Тэр маань мөнгийг авч цүнхэндээ хийгээд, намайг жаал үнссэнээ, даанч өөрийг нь хүн амьтан хүлээж байгаа, гарцаагүй шаардлагад захирагдахаас өөр арга алга, түүнээс биш намайг ийм байдалд орхисноос үхсэн нь амар байна, маргааш хүрээд ирнэ гэж хэлэв. Юунаас ч битгий айгаарай гэж надаас гуйж гуйж явлаа. Тэгэхэд бүрий болж байсан юм, арван сарын дунд үе шүү дээ. Би гэрлээ асаалгүй буйдан дээр хажуулж байгаад зүүрмэглэчихэж. Гэнэтхэн наймалж хажууд хүрээд ирж гээд сэрчихлээ. Харанхуйд тэмтрэн байж гэрлээ арай ядан асаав. Халаасны цагаа харвал шөнийн хоёр цаг болж байна, Би хэвтэхдээ өвчин тусах нь уу гэмээр байсан бол сэрэхдэа нэгэнт өвчтөн болжээ. Намрын харанхуй цонхны шилийг цөмлөн өрөөг бүрхэн авч би тэрхүү харанхуйд бэхэнд живэх лүгээ адил живж үхэх юм шиг гэнэтхэн санагддаа. Би хашгиран дуу алдаж, хэн нэгэн хүн рүү, үгүйдээн дээд давхрын ногөө орон сууцны барилгачин руугаа харайлгаж хүрэх санаа төрөв. Би ухаан тавьсан хүн шиг өөртэйгээ үзэлцдээ. Хүчлэн байж зуух руугаа очиж галаа асаалаа. Мод шажигнан асч, зуухны ам доргилоход бие жаахан гайгүй болох шиг... Би үүднийхээ өрөө рүү ухасхийж гэрлийг нь асаагаад, нэг шил цагаан дарс олж, бөглөөг нь аваад шилээр нь ууж эхлэв. Ингэснээр айдас жаахан дарагдаж, ямар ч атугай би барилгачныд очихоо больж буцаад зуух руугаа ирэв. Зуухныхаа амыг онгойлгосон чинь нүүр, гарыг юу юугүй төөнөж байна. Тэгээд би, -Надад гай зовлон нүүрлэснийг мэдээч. Хүрээд ир, ир, ир! гэж шивэгнэв. Гэвч хэн ч ирдэггүй. Зууханд гал хүнгэнэн, цонх руу бороо шавшиж байна. Чингэхүй дор сүүлчийн явдал тохиосон юм. Би ширээнийхээ нүднээс романы гар бичмэл, иооргийн дэвтрүүдээ гаргаж ирээд шатааж эхлэв. Бичигтэй цаас муу ноцдог болохоор гар бичмэл шатаах гэдэг нүгэлтэй хзцүү ажил юмсанж. Хумсаа хугалан барин дэвтрүүдээ урж, түлээний хоорондуур босоогоор нь шургуулаад шилээврээр хуудсыг нь жаал онгично. Үе үе үнс пүргэн зовоож, галын долөнд багтран байвч би үл ажран үзэлцэж, тийнхүү роман маань хичнээн эсэргүүцэвч өөрийн эрхгүй сөнөж байна. Танил үгс нүдний өмнө бүрэлзэнэ. Хуудас шатахдаа дороос ДЭЭШ өрвөлзөн шарлах бөгөөд тэрхүү шар дэвсгэр дээр ч гзсэн үгс нь харагдсан хэвээр. Тэгээд цаас харлан шатаж, би шилээврээр адган гудрахад л тэр үгс сая алга болно. Ингэж байтал хэн нэгэн хүн цонх аяархан маажлан тожигнуулав. Зүрх минь амаараа гарах шахан булгилж, би гүүлчийнхээ дэвтрийг гал руу хийчихээд үүдээ нээхээр ухасхийлээ. Зоориноос байшингийн орцны хаалга хүртэл тоосгон довжоотой. Бүдчин барин яарч очоод, -Хэн бэ? гэж аяархан асуулаа. -Би байна гэж нэгэн дуу хариулсан нь яах аргагүй манай хуний дуу. Би өөрөө ч мэдэлгүй хаалганы түлхүүрийг эргүүлж, гинжийг мулталжээ. Тэр маань хамаг юм нь шал ус, үс HI. задарчихсан, нойтон хацартай, чичирсэн амьтан орж ирэнгүүтээ намайг тэврээд авлаа. Би ганцхан үгнээс цааш гарсангүй: -Чи... чи юу? гээд миний дуу тасарч хоёулаа шат уруудан гүйлээ. Тэр үүдний өрөөнд пальтогоо тайлж, бид хоёр нэгдүгээр өрөө рүү бушуухан орцгоов. Манай хүн аяархан дуу алдангуут, дороосоо ноцож эхлээд хараахан шатаж гүйцээгүй сүүлчийн багцийг нүцгэн гараараа галаас гаргаж шалан дээр хаяв. Тэр даруй өрөөгөөр дүүрэн утаа болох нь тэр. Би нөгөө цаасыг дэвслэн унтрааж, тэр маань буйдан дээр үхэдхийн унаад эхэр татан уйлж гарав. Чимээгүй болсон хойно нь би түүнд, -Би энэ романаас бүрмөсөн жигшсэн, бас айгаад байна. Надад өвчин тусч. Аймшигтай байна гэж хэлэв. Тэр өндийж ирээд, -Ээ, бурхан минь, чиний бие их муу байна. Яалаа гэж энэ вэ, яасан гэж? Би чамайгаа аврана, аврахдаа л нэг аврана. Юу гээчийн юм болох нь энэ вэ? гэж үглэж алдав. Би түүний утаа, нулимсанд бөлцийсөн нүдийг харлаа, хүйтэн гар нь миний духыг илж байгааг мэдэрлээ. -Би чамайг эдгээнэ, заавал эдгээнэ хэмээн амандаа үглэн миний мөр рүү шигдэж, -Чи тэгээд дахиж сэргээж бичнэ. Би өөртөө ганц хувь авах минь яалаа, даанч яав даа! гэж халаглав. Тэгснээ хорондоо шазуур зуун ярзайж, ямар нэгэн ойлгомжгүй юм яримар болов. Дараа нь хөмхийгөө зууж байгаад түлэнхий хуудаснуудыг засч эмхлүүлж эхлэв. Энэ нь романы дунд хавийн нэг бүлэг байсан, чухам ямар бүлэг байсныг санахгүй байна. Тэрээр түлэнхий хуудаснуудыг нямбайлан цэгцпээд цаасанд ороож туузаар тоонолжлон боолоо. Биеэ барьж чадсан, шийдвэр төгс байгаа нь хөдөлгөөн болгоноос нь илт. Тэгээд дарс нэхэж уугаад тайван ярьж эхлэв. -Худлаа хэлсний гор ингэж гардаг юм байна. Тийм учраас үүнээс хойш, түүнээс дааш худдаа хэлэхийг хүсэхгүй байна. Би одоо ч чамтай үлдсэн болж байна, гэхдээ би үүнийг ингэж хиймээргүй байна. Би түүнээс шөнө оргоод явчихсан юм шиг болно, тэр нэг насаараа тэгж бодож явах болно, би тэгүүлмээргүй байна. Тэр надад хэзээ ч, ямар ч муу юм хийж байгаагүй. Тэдний үйлдвэр дээр түймэр гарсаи учраас гэнэт дуудагдаад явчихсан. Одоо ингээд удахгүй буцаад ирнэ. Би маргааш өглөө түүнтэй хэл амаа олно, өөр хүнд хайртай гэдгийгээ хэлнэ, тэгээд чамдаа үүрд эргэж ирнэ. Харин чи ингүүлмээргүй байна уу, надад хэл? -Миний муу хонгор, хөөрхий минь гэж. Чамайг ийм юм хийхийг би хэрхэвч зөвшөөрөхгүй. Би цаашдаа муудна, тийм учраас надтай хамт балраг гэж би хүсэхгүй байна гэж би гүүнд хариулав. -Шалтгаан нь ердөө л энэ үү? гээд манай хүн миний нүд рүү тулган ширтэв. -Ердөө л энэ. Тэр маань учир зүггүй сэргэж, над руу наалдан хүзүүгээр тэврээд, -Би чамтай цуг балрана. Өглөө чиний энд байж байна гэж мэд хэмээн өгүүлэв. За тэгээд миний амьдралдаа хамгийн сүүлд санаж буй юм юу вэ гэвэл, манай үүдний өрөөнөөс гарсан зурвас гэрэл, гэрхүү гэрэлд харагдаж байгаа түүний минь задгай үс, дугуй малгай, эрс шийдэмгий харц. Гаднах хаалган дээр цагаан боодолтой юмтай түүний бараа харлан харагдсаныг бас санаж байна. -Би чамайг гаргаж өгмөөр байна, даанч ганцаараа буцаж нрэх тэнхэл алга, би айж байна. -Бүү ай. Хэдхэн цаг тэс. Маргааш өглөө гэхэд би энд байна. Энэ бол миний амьдралдаа сонссон түүний сүүлчийн үгс -Ч-шш гэж өвчтөн гэнэтхэн яриагаа тасалснаа, хуруугаа дээш нь зааж, -Өнөө шөнө сартай, тавгүй шөнө байна гэв. Тэгээд тагт руу гараад нүднээс далд оров. Хонгилоор тэргэнцэр явж өнгөрөх, нэг хүн аяархан дуу алдах буюу эхэр татах дуу Иванд сонсдов. Чимээ анир намдмагц зочин эргэж ирээд 120 дугаар өрөө эзэнтэй болсныг мэдээлэв. Толгойгоо буцааж өгөхийг шаардаж п\ и нэг хүнийг тийш нь оруулжээ. Хуучлагч хоёр санаа зовон кчгл' чимээгүй байцгааснаа төдөлгүй тайвширч яриагаа ургэлжчүүлIu ээв. Зочин амаа нээтэл, үнэхээр тавгүй шөнө юм Ш1, хонгилд дахиад хүний дуу гарсанд мань хүн Иваны чихэнд бараг наалдан маш аяархан ярихад түүний ярьсан зүйлийн, -Түүнийг явснаас хойш нэг мөчлөгийн дараа манай тносыг хүн тогшлоо... хэмээсэн эхний өгүүлбэрээс бусдыг яруу найрагчаас өөр хэн ч сонссонгүй. Овчтөний Иваны чихэнд яриад байгаа юм нь өөрийн нь санааг их зовоож байгаа бололтой. Нүүр нь байн байн татвалзана. Нүдэнд нь уур хилэн, айдас хослоно. Хэдийгээр сар тагтаар харагдахаа хэдийн больсон ч, сарны тийш зүглүүлээд гараараа нэг юм заагаад байв. Тэгээд гаднаас ямар ч дуу чимээ сонсогдохоо больмогц зочин Иванаас хөндийрч суугаад арай чанга ярьж эхлэв. -За тэгэхээр, нэгдүгээр сарын дундуур нэг шөнө, би товч нь л тасарсан болохоос нөгөө л хуучин пальтотойгоо хашаан дотроо даарч бээвийгээд зогсож байлаа. Миний ард голт борын бутыг тагласан овоолоотой хунгар, урд талд маань тэр дор бүдэгхэн гэгээтэй, хөшиг нь хаалттай манай бяцхан цонх байгаа, би нэг рүү нь тонгойгоод чагнасан чинь манай өрөөнд эгшигт хайрцаг тоглож байна. Миний сонссон юм энэ. Харин юу ч олж харж чадсангүй. Жаахан зогсозносноо би явган хаалгаар гудам руу гарлаа. Тэнд шуурга тавьж байна. Нэг нохой ухасхийгээд золтой л хөл дор орчихсонгүй, би айсандаа гудамны нөгөө талд гүйн гарав. Миний байнгым дагуул болсон айх, даарах хоёроос болоод би цөхрөнгөө барж гүйцсэн. Надад явах ч газар байхгүй, манай хөндлөн гудам тулж очдог гудамж руу гараад трамвайн доогуур үсрээд орчихоос хялбархан юм гэж, мэдээж, юу байхав. Дүүрэн гэрэлтэй, мөстсөн тэр хайрцагнуудыг би холхноос хардаг, дугуй нь дотор зурах мэт муухай хяхтнаж сонсогддог юм. Гэхдээ, хонгорхон хөрш минь, миний биеийн эд эс болгоныг айдас эзэмдчихсэнд хамаг учир бий. Тийм учраас би яг нохойноос айдаг шигээ трамвайнаас бас айдаг юм. Энэ байшинд надаас муухай өвчтэй хүн байхгүй, нээрэн шүү, та итгэж болно. -Та тэрүүндээ хэл ам өгч болох шүү дээ гэж хөөрхий өвчтөнийг Иван өрөвдөн өгүүлэв. -Түүнээс гадна таны мөнгө чинь түүнд байгаа биз дээ? Мэдээж, тэр мөнгийг чинь хадгалж байгаа даа? -Та эргэлзэхийн хэрэггүй, мэдээж, хадгалж байгаа. Харин та намайг нэг л ойлгохгүй байна аа даа? Эсвэл би аливаа юмыг хуучин шигээ эвлүүлж ярьж чадахаа больжээ гэвэл зүйтэй болох нь. Тэр хүүхэн одоо надад хэрэг болохгүй учраас би түүнийг нэг их өрөвдөхгүй байна. Хэл ам өгнө гэдэг чинь түүнд галзуугийн байшингаас л нэг захиа очно гэсэн үг. Ийм хаягтай байж захиа бичиж болох уу даа? Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн үү? Миний найз та тоглож байгаа байлгүй! Үгүй, түүнийг аз жаргалгүй болгох гэж үү? Би тэгдэг хүн биш. Иван энэ тухайд мэтгэлцэж зүрхэлсэнгүй, чимээгүй байгаа ч гэсэн зочноо өрөвдөн, төлөөнөөс нь шаналан суув. Цаадах нь энэ хууч яриандаа сэтгэл сэдрэн зовж, хар малгайт толгойгоо дохигнуулан дохиж, -Хөөрхий бүсгүй. Гэхдээ намайг одоо мартчихсан гэх горьдлого надад байна! гэв. -Гэхдээ та эдгэрч болно шүү дээ... гэж Иван хулчийсхийн огүүлэв. -Би эмчилгээгүй хүн. Стравинский намайг эдгээж хэвийн амьдралд буцааж оруулна гэж ярихад нь би түүнд үнэмшдэггүй юм. Тэр бодь сэтгэлтэн учраас намайг зүгээр л тайтгаруулах гэж тэр гэж зочин тайван хариулав. -Гэхдээ миний бие эрс дээрдсэнийг би үгүйсгэхгүй. Тэр ч яахав, би юу гэж ярьж байлаа? Жавар, нөгөө дүүлсэн трамвай. Ийм змнэлэг аль хэзээ нээгдсэнийг би мэдэж байсан болохоор цаашаа бүхэл бүтэн хот дундуур явган алхчихлаа. Мунхаг хэрэг шүү! Хотоос гараад би хөлдөж үхэх байсан байх, гэтэл санаандгүй тохиолдол намайг аварсан. Нэг ачааны машин юу нь ч юм хэмхрээд зогсчихсон. Би жолооч дээр нь очлоо, байцаан өнгөрүүлэх товчооноос дөрвөн километр орчмын цаана болсон хэрэг, тэгсэн чинь намайг өрөвдөж тоож байна, миний гайхсныг яахав. Машин наашаа явж байж. Тэгээд иамайг аваад явсан. Би зүүн хөлийнхөө хэдэн хурууг хөлдөөх төдийхнөөр аврагдсан. Хөлдсөнийг ч дор нь эдгээчихдэг юм билээ. Ингээд би энд дөрөвдэх сараа болж байна. Танд хэлэхэд, энд тун боломжийн санагдаад байгаа шүү. Элдэв мундаг төлөвлөгөө энэ тэр зохиох хэрэгцээ байхгүй, эрхэм хорш минь! Би, жишээлбэл, дэлхийн бөмбөрцгийг тойрох хүсэлтэй байсан юм. Одоо яая гэхэв, тийм хувьгүй болж таарлаа. Тэр бөмбөрцгийн тун өчүүхэн хэсгийг би харж байна. Түүн дээр байдаг юмны хамгийн сайхан нь энэ биш байх л даа, гэхдээ дахин хэлэхэд, энэ тэгтлээ нэг их муу биш. Одоо ингээд зун болох нь, Прасковья Федоровнагийн амлаж байгаагаар бол тагтан дээр ороонго өвс асаад 1хэлнэ. Хэлхээтэй түлхүүр миний боломжийг нзмэгдүүлсэн. Шөнөдөө cap мандана. Өө, одоо ч жаргачихаж. Би явах болчихжээ. -Иешуа, Пилат хоёр цаашаа юу болсон бэ? Би мэдмээр байна, та ярьж өгөөч, би гуйж байна гэж Иван хүсэв. -Өө, үгүй, үгүй гэж зочин эмзэглэв. -Би чичирч дагжихгүйгээр романаа дурсаж чадахгүй: Харин таны Хамбын цөөрмийн танил чинь энэ тухай надаас дээр ярихсан дна. За сайхан ярилцлаа, баярлалаа. Баяртай. Тэгээд Иваныг яах учраа олоогүй байтал тор зөөлхөн шурдхийн хаагдаж, зочин далд орох нь тэр.
|
|