#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.26.17 9:19 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 39 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jun.01.16 8:29 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
Мастер Маргарита хоёр (1940) Михайл Булгаков

За энэ зохиолыг оруулъя гэж бодлоо.Унших хүн хэр их байна? :brows: :cheerleader:

Энэхүү роман нь реализм, ид шид, урлаг, шашин, түүхэн болон зөвлөлтийн цаг үеийн нийгмийн чиг хандлага, үнэлэмжийг өөртөө агуулсан шилдэг роман юм. Арван есдүгээр зууны Оросын сонгодог уран зохиолын үр бүтээлийн оргил үе байсан бол хорьдугаар зуунд Зөвлөлт засаг тогтон хэвлэл зохиолын эрх чөлөөг хяхан боогдуулснаар олигтой романууд төрөн гарах нөхцөл хаагдаад байсан ч Михайл Булгаков нууцаар өөрийн “Мастер Маргарита хоёр” зохиолоо бичсэн нь түүнийг нас барснаас 27 жилийн дараа хэвлэгдсэн юм. Тэр даруйд нь англи орчуулга нь баруунд гарч урьд өмнө нь барууны утга зохиолын ертөнцөд бараг мэдэгдээгүй байсан зохиолч алдаршиж эхэлсэн юм.
Булгаковын энэхүү роман нь Зөвлөлтийн үеийн хамгийн шилдэг, олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн гоц гойд роман болж чадсан юм.

Романд гурван өөр газар болж буй үйл явдлыг харуулна. Үндсэн үйл явдал 1930-аад оны Москвад өрнөнө. Профессор Воланд нэрээр чөтгөр Москвагийн гудамжаар Ариун долоо хоногийн үеэр өөрийн дөрвөн туслахтайгаа хамтран өөрсдийн замд таарсан хүмүүст хар шидийг хэрэглэж явдаг билээ. Нөгөө нэг үйл явдал галзуугийн эмнэлэгт өрнөх бөгөөд энд Мастер, Маргарита хоёрын талаар гарна. Гурав дахь үйл явдал нь Мастерийн бичсэн роман маягаар тавигдаж байгаа Иешуа га-Ноцри (Назаретийн Есүс Христ) болон Понтий Пилатын талаар өгүүлнэ. Москвагийн талаар өгүүлэхдээ Булгаков фантаз, уран шийдлийг ашиглан Сталины үеийн зөвлөлт холбоот улсыг егөөдөж байгаа нь энэ романы нэг онцлог юм. Гэтэл Орос орны байдалтай эсрэгцэн тавигдаж буй библийн гэмээр гурав дахь үйл явдал маш реалист байдлаар бичигдсэн байдаг.
Зохиолын өрнөлийн нэгэн чухал элемент нь Мастерийн шатсан гар бичмэл дээр тулгуурласан байдаг. Булгаков 1930 оны гуравдугаар сард түүний “Кабалын хоёр нүүртнүүд” жүжиг нь тоглогдохоос хориглогдсоныг мэдээд эхний гар бичмэлээ зууханд шатаагаад хаячихсан гэдэг. Булгаков 1931 онд романаа дахин бичиж эхэлжээ. 1935 онд Булгаков Спасын ордны Хаврын фестивальд оролцсон гэдэг. Эндээс тэр өөрийн романдаа үдэшлэгний хэсгийг нэмэх санаа төржээ. Хоёр дахь гар бичмэл 1936 онд бичигдэж дуусжээ. Энэ гар бичмэлд үндсэн үйл явдлууд бүгд орж өгсөн байлаа. 1937 онд гурав дахь хувилбар бэлэн болжээ. Тэр 4 дэх хувилбар дээрээ ажиллаж байгаад 1940 онд нас барсан юм. Энэ хувилбарыг эхнэр нь 1941 он гэхэд гүйцээн бичиж дуусгасан байна.
“Мастер Маргарита хоёр” зохиолын гар бичмэлийг түүний эхнэр Елена Шиловскаяа хэвлэлтэд өгөлгүй нуусаар Хрущевийн засгийн газар гарч ирсэн үед боломж олдон хэвлүүлсэн юм. “Мастер Маргарита хоёр” романаа Булгаков үнэндээ 1928 оноос бичиж эхэлсэн юм. Анх 1966 онд “Мастер Маргарита хоёр” зохиол “Москва” сэтгүүлд цуврал болон хэвлэгдсэн юм. Гэхдээ энэ нь хорио тавьсан хувилбар байсан юм. Учир нь энэ нь романы текстийн 12 хувийг хасаж, өөрчлөлт оруулсан хувилбар байсан юм.
1967 онд Франкфуртийн Посев хэвлэлийн газар гар бичмэлээс ямар нэг хэсгийг хасалгүйгээр бүрэн ном хэлбэрээр романыг хэвлэсэн байна. Харин Орост роман бүрэн эхээрээ “Художественный литература” компанид Анна Саакианцийн бэлдсэн байдлаар 1973 онд анх хэвлэгдсэн юм. Эцсийн бүрэн хувилбарыг 1989 онд Лидия Яновскаяагийн бүх боломжит гар бичмэлүүдээс нэгтгэн бэлдсэн байдлаар хэвлэжээ.
Энэхүү роман нь гарсан даруйдаа олон уншигчдийг татаж улмаар орос хэлэнд хэлц болсон олон хэллэгүүд энэ романаас эхлэлтэй байдаг. Жишээ нь “гар бичмэлүүд хэзээ ч шатдаггүй” (рукописи не горят), “хоёрдугаар зэргийн шинэхэн байдал” гэх мэт.

Энэхүү романаа бичихэд Булгаковт Германы аугаа найрагч Вольфганг Гётегийн “Фауст” зохиолын эхний хэсэг ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Мөн Николай Гоголийн зохиолууд нилээн нөлөө үзүүлжээ. Харин Иешуа га-Ноцрийн тухай хэсгийг Фёдор Достоевскийн “Ах дүүКарамзовынхан” зохиол дээрх ёгт үлгэрээс сэдэвлэсэн гэдэг. Харин чөтгөр хүмүүсийн нийгэмд дүрээ хувирган айлчилж буй санааг Булгаков Луйс Велез де Гевара хэмээх зохиолчийн 1641 онд бичсэн “Зэрэмдэг чөтгөр” гэдэг зохиолоос олж авсан байж болох юм гэж үздэг.

“Мастер Маргарита хоёр” роман Москвагийн гудамжинд шүүмжлэгч, яруу найрагч хоёрын хоорондын Есүс Христ, чөтгөр байдаг эсэх дээр маргалдаж байх үед чөтгөр тэдэн дээр айлчилж байгаагаар эхэлдэг.


Top
   
PostPosted: Jun.01.16 8:47 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
Attachment:
kuda-shodit-v-moskve-segodnja.jpg
kuda-shodit-v-moskve-segodnja.jpg [ 139.6 KiB | Viewed 1072 times ]
Романд зориулсан хөшөө
Мастер Маргарита хоёр зохиолын тухай


(Асуулт нэтийн CR7 гишүүний бичсэн шүүмж)

Зохиолын гол утга дэвшүүлсэн санаа


Булгаков уг зохиолдоо тухайн үеийн нийгмийнхээ болж бүтэхгүй зүйлс, нийгмийн ялзрал, хүмүүсийн оюуны доройтлыг харуулсан ба хууран мэхлэгч, хувиа бодогч, завхайрагч, бэртэгчин, шунахай, аймхай хулчгар гээд хүний шударга ёс, сайн сайхныг уландаа гишгэж буй хүмүүс эцсийн эцэст үүнийхээ горыг амсаж, шийтгэгдэх ба шударга ёс, сайн сайхан хар бараанаа дийлнэ гэсэн санааг гаргасан.

Мөн шударга ёс сайн сайхны төлөө тэмцэж буй хүний талд ялалт үргэлж байдаг ба дарангуйлал, мөлжлөг хэзээ ч шударга ёсыг ялан дийлж чадахгүй гэдгийг харуулсан.

Үнэнч хайр сэтгэл гэдэг юу юунаас илүү хүчтэй ба хайр сэтгэлийг уландаа гишгэгч, өнгөнд шунаж завхайрагц хүмүүс хэзээ ч хайр сэтгэлийн тэр сайхан шинж болон түүнээс гарах аз жаргалыг мэдэрч чадахгүй гэдгийг харуулжээ.


Библийн шугам:


Зохиолд библийн хэсгийг ашигласан нь хэд хэдэн учиртай болов уу гэж бодож байна. Юуны түрүүнд тухайн үеийн Москва хотыг Ерусалим хоттой зүйрлэн, тэр үеийнх (кесарийн засаг) дарангуйлал, хавчлага энд ч ноёрхож байгаа ба Назарийн Есүс буюу Иешуа Га Ноцрын үзэл санааг үхэл ч өөрчилж чадаагүйтай адил миний ч бодол санаа эрмэлзлэлийг энэ зовлон, мөрдлөг хавчлага өөрчилж чадахгүй гэж зохиолч харуулах гэсэн мэт. (1920-30 аад он буюу Булгаков-г романаа бичиж байсан ид үед Сталины дарангуйлал маш хүчтэй байсан ба түүний зохиолыг шүүмжилсэн 200 гаруй өгүүллэг гарсан гэдэг)


Зохиолын дүрүүд:


Мастер: Тухайн үеийн нийгмийнхээ ялзралд доройтолд автаж, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хасуулсан авьяаслаг зохиолч . Магадгүй Булгаков түүгээр өөрийгөө төлөөлүүлсэн байж магад. Учир нь зохиолч энэ Романыг бичиж байхдаа ,олон удаа шантарч бүр зууханд хийн шатааж байсан аж. Зохиол дээр Воланд Мастерт шатсан Романыг нь гарган өгч байгаа нь Булгаков өөрийнхөө зохиол бүтээл, үзэл санаагаа устгагдашгүй гэдгийг харуулах гэсэн гэж ойлгов.


Маргарита: Хайртай хүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй зоригтой, шударга бүсгүй. Тиймээс баян тансаг орд харшаа орхин, хайртай хүнтэйгэээ гуйлгачин амьдралаар амьдрахад ч бэлэн байна. Сүүлд Воланд түүнийг Мастертэй хамт нөгөө ертөнцөд ,энх амгалангийн оронд үлдээж байгаа нь энэ хорвоо дээр үнэнч шударга хүмүүс амьдрахад хэцүү бэрх болж байгааг үзүүлсэн мэт.


Бездомны: Нэр төр ,эд баялгийн төлөө улайран тэмцэгц залуу яруу найрагч. Гэвч мастертай уулзсан уулзалт нь түүний үзэл бодлыг тэр чигээр нь өөрчилсөн ба дахин зохиол бүтээл бичихгүй хэмээн шийдэж байна.


Воланд: Харанхуйн далд хүчний эзэн, буг чөтгөр. Хар ид шидийн мэргэжилтэн нэрээр дэлхий даяар аялан, болж бүтэхгүй байгаа, бүхэнтэй тэмцэж цээрлүүлдэг. Өөрөөр хэлбэл Есүс христ гэж ойлгов.


Armana: Воландын туслах, үлэмж биет аварга том хар муур. Хүний хэлээр ярьж чаддагаас гадна хойд хоёр хөл дээрээ явдаг. Буу, болон архи дарс, наргиан цэнгээнд сонирхолтой.


Зохиолын уран сайхны онцлог: Булгаковын зохиол нь өнгөц харахад хэтэрхий энгийн, хошигнол егөөдөл маягийн өгүүлэмжтэй ч цаанаа маш том философи-г агуулж байдаг. Зохиолдоо сайн сайхан-муу муухай, аз жаргал-зовлон зүдгүүр, бэртэгчин-өгөөмөр, үнэнч шударга-худал хуурмаг гэх зэрэг эсрэг тэсрэг хоёр зүйлийг харьцуулсан байдлаар зохиолоо бичсэн. Мөн уншигчдад зохиолын дүрүүдээ сэтгэлд нь үлдээхийн тулд хөрөг дүрийн аргыг маш их ашигласан байна.

2005 онд хийгдсэн кино нь:



Top
   
PostPosted: Jun.02.16 9:22 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 38
Location: Holland
Гоё зохиол. Хүлээж байна шүү

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.03.16 11:59 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 1988
Location: Go for needs not sales
bain shuu bain bain
bayrlalaa

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Jun.22.16 12:43 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
Унших хүн байгаа ч юмуу даа чааваас...бүр залхуу хүрчлээ :(


Top
   
PostPosted: Jun.22.16 2:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3618
Location: Өвөлд
Хэхэ. Уншаагүй хүн байхгүй байх өө.


Top
   
PostPosted: Jun.23.16 3:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6067
Location: Энд
Би уншаагүй шд. Уншъя аа :cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.23.16 10:25 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 836
уншина шүүү ёстой уншина. хэрвээ сэтгэгдэл энэ тэр бичих мичих ёстой бол бичээд л байя


Top
   
PostPosted: Jul.02.16 11:15 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
ӨМНӨХ ҮГ

“Мастер, Маргарита хоёр” романы тухай надаас байсхийгээд л асуудаг. Үнэнийг хэлэхэд, хатагтай, ноёд оо, энэ тун ярвигтай роман шүү. Миний мэдэхээр, англи хэл рүү анх орчуулахдаа Зөвлөлтийн хэвлэлийн цэнзүүрт хэрчигдсэн хувилбарыг нь нэгэн хатагтай хөрвүүлсэн юм билээ. Дараа нь өөр олон орчуулга гарсан даа, дөрөв баа үү, таван ч хувилбар бий байх. Гэхдээ энэ романы гайхамшгийг мэдэрье гэвэл, хэдийгээр уг роман Зөвлөлтийн уран зохиолд хамрагдах зохиол биш боловч, ер нь Зөвлөлтийн ахуйг ойлгосон байвал зүгээр гэдгийг сануулчихъя. Гэхдээ одоо Зөвлөлтийн ахуйг ойлгочих газар хаа нэгтээ үлдсэн эсэхэд би итгэлтэй биш байна. Тэгэхээр зүгээр л энэ романы тухай юу мэддэгээ та бүхэнд дуулгая. Урьдчилан сануулахад, энэ хосгүй бүтээлийн тухай мэдлэг минь тийм чиг дээгүүр түвшнийх биш гэдгийг харгапзан үзнэ үү.
Михаил Афанасьевич Булгаков шиг тийм их анхаарал татсан, тийм этгээд содон зохиолч Зөвлөлтийн уран зохиолд өөр байгаагүй. Бүр 1920-иод оны сүүлчээр л энэ романыхаа санааг олж, бараг бичээд дуусчихсан, тэгээд өөрөө шатаачихсан гэлцдэг билээ. Энэ тухайгаа Булгаков ЗСБНХУ-ын Засгийн газарт захидал бичиж, “...Буг чөтгөрийн тухай романыхаа гар нооргийг өөрийн гараар шатаалаа” гэсэн байдаг юм. Бодвол, матаачдын зүгээс мань хүнийг шашны сэдэвтэй зохиол бичиж байна гэж дээш нь мэдүүлсэн, энэ явддаас болж зохиогчид өөрт нь багагүй бэрхшээл учирсан бололтой. Гэлээ ч Булгаковын зөгнөн хэлсэнчлэн, “гар бичмэлүүд шатдаггүй” нь үнэн болж таарлаа. Саявтархан, тэр шатаасан гээд байгаа зохиолын гар нооргийн зарим хэсэг хаанаас ч юм бэ олдож, бүр “Булгаковын хаа ч хэвлэгдээгүй роман” гээд хэвлүүлсэн байна билээ. Тэр романд Мастер ч, Маргарита ч гэж байхгүй, гэхдээ Библийн сэдэвтэй бүлэг бий.
Юутай ч “Мастер, Маргарита хоёр” роман анх “Москва" сэтгүүлд гарсан даруйдаа л бөөн шуугиан тарьсныг нь сайн санаж байна. Оросын сэхээтний дунд хэсүүчилж явдаг “мөнхийн” асуултуудад үүн шиг чухаг, томруун хариулт өгсөн зохиол өнөөдөр ч гараагүй. Сонин, сэтгүүлүүд зөвхөн энэ л романы тухай маргаанаар дүүрч, зарим нь болгоомжтойгоор магтаж, зарим нь байж ядан муулж асан тэр үзэгдэл өнөөдрийн, Зөвлөлт Холбоот Улс задарч, коммунизм унасан Орос оронд ч мөн хэвээрээ үргэлжилсээр байна. Орос уншигчдын хувьд бол энэ хамгийн алдартай зохиол, хэдэн үеийнхний шүтээн болсон ном билээ.
Романы өгүүлэмж маш олон төлөвлөгөөтэй, дэлхийн утга зохиолд түгээмэл үйл явдлуудын огтлолцоонтой. Библийн, тэр тусмаа Евангелийн сэдэв их бий. За, тэгээд сүнсээ чөтгөрт зарах ч юм уу, тиймэрхүү давтагдмал санааг зохиомжилсон, түүнчлэн яг л Жойсын “Улисс” шиг, романы үйл явдал өрнөж буй хотын газрын зураг тэр зохиомжтой нь нягт нөхцөлдсөн хэсгүүд олонтаа тааралддаг юм. Миний дээр Зөвлөлтийн ахуй гэж хэлсэн зүйлтэй Москва хотын тодорхой хэсгүүдийг холбож ярих хэрэгтэй болно. Гайхалтай нэг зүйл бий нь Москвагийн алдартай гудамж, талбайнуудыг Булгаков Иерусалимын зарим дүүрэг, зарим орд харшуудтай сөргөлдүүлэх маягаар үлгэр ярьж, уншигч нэг үе 1930- аад оны Москвад, нэг үе I зууны Иерусалимд ээлжлэн очоод байна. Булгаков бол жүжгийн маш чадварлаг зохиолч гэдгийг та бүхэн мэдэх байлгүй. Роман дахь театрын тайз засал, жүжигчилсэн өнгө аяс үнэхээр толгой эргэм, нүд эрээлжлэм шүү. Гудамж, байр тэр аяараа л варьете болоод хувирчихдаг. Цаг хугацааны тайз бүтээчихээ юу л гэлтэй. Москвад хоёр гурав хоносноо, Иерусалимд очиж тэндээ нэг хоноод л буцчих шиг сэтгэгдэлд өөрийн эрхгүй автдаг.
Үнэн хэмээх ойлголт ч мөн уншигчийн сэтгэгдэлтэй адилхан байдалд орчихоод, гарах гарцаа хайн төөрөлдчихнө. Нэг харахад бүх зүйл жинхэнээсээ, нөгөө үзвэл бүгд хоосон. Хэн нэгэн унтаад сэрэхдээ огт танихгүй газар оччихсон байх ч юм уу, бодот явдлыг чин үнэнээр нь гэрчлэх гэсэн оролдлогоосоо болоод сэтгэцийн өвчтэй болчих жишээний. Романыг уншсан хүн эндээс шашны үзэл санаа нэвт ханхалж буйг ч, бас баатруудынх нь ихэнх шашингүй үзэлд хүлэгдсэнийг ч зэрэг олж харна. Яруу найрагчдын нийгэмлэг ч гол дүрүүд, Иисүс Христос өөрөө ч нэг гол дүр нь. Бас түүхэн хүн, Ромын захирагч Понтий Пилат ч романы нэг чухал дүр. Тэдний хоорондын уялдаа хэлхээг буй болгосон өч төчнөөн хачин явддыг Гётегийн “Фауст”- ын баатар өдөөж, бүр жигтэй үймээн самуун тариад, романд гарч буй бүх хүнийг яах ч учраа олохгүй хөөрхийлөлтэй байдалд оруулчихдаг үүнийг ямар роман гэж би тайлбарлах сан билээ?
Юутай ч, судлаачид шидэт реализмыг Латин- Америкаас эхтэй гээд байдагтай би заримдаа санал зөрмөөр болдог. Булгаковоор л төсөөлөөд үзэхэд, Оросын уран зохиолд шидэт реализмын үр хөврөл бойжиж байсан юм биш үү?
Буг чөтгөр Гётегийн нэгэн баатрын дүрээр Москвад ирж, бүх зүйлийг самууруулж орхиод явчихлаа. Дараа нь бүгд үүнийг ор тас мартаж, амьдрал эргээд л өмнөх голдиролдоо оров. Хорвоод өөрчлөгддөг, өөр замаар урсдаг, шинэ дэг журамд ордог зүйл гэж аага. Бүгд л анхнаасаа тогтсон зүй тогтолтой, бүгд л эхнээсээ тодорхой. Тэгэхээр Буг чөтгөр энд анх удаагаа л буусан хэрэг биш байх нь ээ? Тэр угаасаа л хүмүүсийн дунд байсхийгээд айлчилдаг, тэрхүү айлчлалаараа Бурхантай хүчээ сорьж үздэг юм биш үү? Нийгэм хувирч, Бурхан Чөтгөр хоёрын нэг нь яллаа, энэ шинэ зүйл биш. Нийгэм нэг цэгцэрч ирснээ ахиад л хөл толгойгоо алдана, харин одоо хэнийх нь ялах ээлж тохиож буйг бид огтхон ч ялгаж мэдэхгүй.
Роман товчхондоо ийм л утгатай юм, хатагтай, ноёд оо. Тэгэхдээ миний л бодлоор шүү дээ.
Иосиф Бродский'
* Joseph Brodsky (1940-1996). Орос-Ачерикийн яруу найрагч. 1964 онд ЗХУ-аас дүрвэн гарч, 1977 оноос АНУ-ын иргэн болсон. 1987 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн.


Last edited by Bloody Mary on Jul.02.16 11:48 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.02.16 11:25 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
ГАРЧИГ

]НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

- булэг. Үл танигдагсадтай хэзээ ч бүү ярилц 15
- булэг. Понтий Пилат 28
- булэг. Долдугаар нотолгоо 52
- булэг. Хөөцөлдөөн 57
- булэг. Грибоедовт болсон явдал 65
- булэг. Хэлсэнчлэн цэцэн солио 78
- булэг. Ёозгүй байр 86
- булэг. Профессор, найрагч хоёрын мэтгэлцээн
- булэг. Коровьевын явуулга 106
- булэг. Ялтаас ирсэн мэдээ 116
- булэг. Иваны ацан санаа 127
- булэг Тамын шид, түүний тайлал 131
- булэг. Баатар залрахуй 146
- булэг. Азарган тахианы алдар бадартугай 168
- булэг. Никанор Ивановичийн зүүд 176
- булэг. Цааз 189
- булэг. Уймраа өдөр 201
- булэг. Азгүй гийчид 215

ХОЁРДУГААР ХЭСЭГ
- булэг. Маргарита 239
- булэг. Азазеллогийн тос 252
- булэг. Нислэг 258
- булэг. Лааны гэрэлд 272
- булэг. Бугийн их бүжигт наадам 286
- булэг. Мастерыг гаргаж авсан нь 302
- булэг. Захирагч Кириафын Иудаг аврах гэж
оролдсон нь 327
- булэг. Оршуулга 338
булэг. 50 тоот байрны төгсгөл 361
- булэг. Коровьев, Армана хоёрын
сүүлчийн паян 378
- булэг. Мастер, Маргарита хоёрын хувь
заяа шийдэгддээ 391
- булэг. Цаг боллоо! Цаг боллоо! 396
- булэг. Богширгын довцог дээр 409
- булэг. Өршөөл, үүрдийн оромж 412

Төгсгөл 418

I бүлэг. ҮЛ ТАНИГДАГСАДТАЙ ХЭЗЭЭ Ч БҮҮ ЯРИЛЦ

Хаврын нэгэн нүгэлтэй бүгчим орой нар шингэхийн үес Москвад, Хамбын цөөрөм дээр хоёр хүн хүрч ирэв. Зуны зэгэл саарал хослолтой, сахлаа мөлчийтөл хуссан нүүрэндээ хар эвэр хүрээтэй жишиггүй том шил цийлэлзүүлсэн эхний намхан полдгор халзан эр нь ацан оройтой дажгүй бүрх малгайгаа өрөөсөн гартаа барьжээ. Нөгөө ханан хээтэй саравчтай малгайгаа шил рүүгээ дарсан, тэвхгэр мөртэй, буржгар, хялмандуу шар залуу нь эрээн хүрэм, үнгэгдсэн цагаан өмдтэй, зөөлөн хар шаахайтай аж.
Эхний хүн бол хураангуйгаар МАССОЛИТ хэмээгдэх Москвагийн утга зохиолын нэгэн томоохон нэгдоийн захиргааны дарга бөгөөд уран сайхны зузаан сэтгүүлийн редактор Михаил Апександрович Берлиоз гуайгаас өөр хэн ч биш, нөгөө дагаж яваа залуу нь Бездомный хэмээх далд нэрээр бичдэг Иван Николаевич Понырев гэдэг яруу найрагч болой.
Зохиолчид маань дөнгөж гөлөглөж буй далдуу моддын сүүдэрт оронгуут “Пийв, ундаа” гэсэн хаягтай эрээлж будсан мухлаг руу юун түрүүн жирийцгээв.
Нээрэн, таван сарын энэ аймшигт оройн нэгдэх хачныг тэмдэглэвээс зохилтой. Мухлагийн хавьд төдийгүй, Бага Бронная гудамжтай зэрэгцээх модот гудамханд дагуудаа нэг ч хүн амьтан алга. Амьсгаа авах ч тамир тасрах нь гэлтэй энэ мөчид, бас наран авхай Москваг нэгэнт улайсгаж өгөөд Дэцэрлэгт тойруугийн даад руу хуурай манан дотор, хаашаа ч юм бэ, тонгойн унаж буй энэхэн эгшинд хэн ч далдуу моддын тийш зүглээгүй, хэн ч сандал дээр ирж тухлаагүй, модот гудамхан хов хоосон байлаа.
Берлиоз,
- Нарзан өгөөч гэж хүслээ.
- Нарзан байхгүй гэж мухлагийн хүүхэн хариулснаа, яасныг бүү мэд, гомдчихов.
- - Пийв бий юу? гэж Бездомный сөөнгөтөн асуув.
- Пийв оройхон тийшээ ирнэ гэж хүүхэн өчлөө.
- Тэгвэл юу байна гэж Берлиоз асуув.
- Гүйлсний ундаа байна, гэхдээ бүлээхэн шүү гэж хүүхэн өгүүлэв.
- За, бушуулж үз, бушуулж үз!..
Гүйлсний ундаа бөөн шар хөөсөөр сагаж, агаарт үсчингийн газрын үнэр ханхийгээд явчихав. Хоёр зохиолч ундаа ханатал ууснаа юу юугүй зогьсуулаад ирэв. Тэгээд мөнгөө төлж, аравчтай вандан дээр нуруугаа Бронная гудамж руу харуулан, цөөрөм рүү нүүрлэн сууцгаалаа.
Тэгтэл ч энэ удаа зөвхөн Берлиозид хамаарах хоёрдахь хачин зүйл тохиох нь тэр. Мань хүн гэнэтхэн зогьсохоо больж, зүрх нь зогсчих мэт сураггүй алга болсноо тэгсхийгээд нэгэн мохоо зүү шивээстэй буцаад ирэв гэнэ. Түүнээс гадна ямар ч шалтаггүй атал бөөн хар айдас түүнийг эзэмдэж, нэн даруй Хамбын цөөрмийн тэндээс хөл мэдэн зугатмаар санагдаж. Берлиоз юунаас ингэтэл айснаа эс ойлгон гунигт харцаар орчноо хараачлав. Царай нь цайж, хөлснийхөө алчуураар духаа арчих зуур “Би чинь яаж байна аа? Хэзээ ч ингэдэггүйсэн... зүрх маань дуншиж байна... ядаргаа хэтэрч дээ. Ажил, хамаг юмаа зөнд нь хаячихаад Кисловодск руу талийж өгөх цаг болсон шиг байна” гэж бодов.
Яг чингэтэл бүгчим агаар нүднийх нь өмнө өтгөрөн зунгаарч тэрхүү манангаас нэн гайхалтай төрх бүхий нэгэн тунгалаг хүмүүн биежин ирэх нь тэр. Жижигхэн толгойдоо морин спортынхны хатуу саравчтай малгай угласан, бас л агаараар нэхсэн нэг муу оготор эрээн пиджактай... Чац нь нэг сажин, харин мөр нь их шувтан, яс арьс гэмээр туранхай, царай нь, та анзаараад аваарай, их элэг доогтой хүмүүн шүү.
Берлиоз туулсан амьдралаасаа болоод элдэв ер бусын үзэгдэлд дасаагүй нэгэн. Тэрээр царай нь бүр хувхай цайж, нүд нь орой дээрээ гартал баамагдан “Ийм юм байх ёсгүй!..” хэмээн бодолхийлэв.
Гэтэл энэ бүхэн байгаагаар барахгүй, юм нэвт харагдаад буй сайхь горзгор хүмүүн өөрийнх нь өмнө, газраас хөндий баруун зүүн тийшээ савлан байх аж.
Берлиоз үнхэлцэгээ хагартал айж нүдээ тас анив. Тэгээд нүдээ нээхийн цагт нөгөө манан зэрэглээ замхарчихсан, эрээн пиджакт алга болчихсон, бүх юм дууссаныг олж үзэв. Үүний хамт зүрх шивсэн нөгөө мохоо зүү ч алга болчихов.
- Пөөх, ямар муухай золиг вэ! Иваан, чи аан гээч, би сая халуунаас болж золтой л цус харвачихсангүй! хэмээн редактор дуу алдаж, - Бараг хий юм ч үзэгдэх шиг боллоо гээд инээвхийлэх гэж оролдсон боловч хардных нь түгшүүр хэвээр, хоёр гар нь салгалж байлаа.
- Гэвч мань хүн зугуухан тайвширч, алчуураараа нэгэнтээ сэвснээ овоо сэргэсэн янзтай, “За-аа, тэгэхээр...” хэмээн ундаа уух гэж тасалсан яриагаа эхлэв.
- Тэр яриа нь хожим мэдвээс Иисус Христийн тухай яриа байсан юмсанж. Учир юун гэвэл, мань редактор сэтгүүлийнхээ дараачийн дугаарт зориулж шашны эсрэг сэдвээр том найраглал бичүүлэхээр яруу найрагчид захиалга өгсөн аж. Уг найраглалыг Иван Николаевич зохиосон төдийгүй маш богинохон хугацаанд туурвисан боловч редакторын сэтгэлд даанч хүрээгүй нь тоогүй. Бездомный найраглалынхаа гол баатрыг, өөрөөр хэлбэл, Иисусыг хэлэхийн муугаар хэлж дүрсэлсэн боловч редакторын саналаар бол бүх найраглалаа дахиж шинээр бичихээс өөр замгүй болжээ. Чухам тэр учраас редактор одоо найрагчийн гол алдааг цохож тайлбарлах үүднээс түүнд Иисусын тухай лекц маягийн ном айлдаж буй нь энэ. Найрагчийн авьяас билгийн дүрслэх ур чадвар, эсвэл бичих гэж байгаа асууддаа огт мэдэхгүйн харгай хоёрын чухам аль нь Иван Николаевичийг хөөдсөнийг хэлэхэд бэрх, ямар ч атугай мань хүний дүрсэлсэн Иисус нэг их шохоорхом биш ч гэсэн үнэнхүү барим тавим амьд дүр болчихжээ. Ингэхээр Берлиоз, Иисус сайн, муу ямар байсан нь гол зүйл биш, ерөөсөө тэр Иисус чинь бие хүний хувьд энэ орчлон дээр хэзээ ч байгаагүй, түүний тухай бүх яриа бол зүгээр зохиоворууд, хамгийн ердийн домог гэдэг нь л гол зүйл болохыг найрагчид нотолж өгөхийг зорьжээ.
- Редактор юм их уншсан, тэр чанараараа Иисус байсан тухай хэзээ ч нэг ч үг дурсаж байгаагүй эртний түүхчид, жишээлбэл, алдарт Александрын Филон, гаргуудын боловсролтой Иосиф Флавий нарыг яриандаа маш чадамгай иш татаж байлаа. Михаил Александрович өргөн мэддэгтээ дулдуйдан яриан завсар бас нэг зүйлийг найрагчид мэдээлэхдээ алдарт Тацитын “Он тооллын товчоо”-ны арван тавдугаар ботийн 44 дүгээр бүлэгт Иисусыг цаазласан тухай бичигдсэн зүйл бол бүр хожуу шургуулсан хуурамч оруулга, өөр юу ч биш гэж айлджээ.
- Редакторын ярьсан болгон өөрийнх нь хувьд цоо шинэ зүйл байх тул найрагч маань сэргэлэн ногоон нүдээ Михаил Александровичоос салгахгүй, чих тавин сонсож суув. Гагцхүү хаа нэгтээ зогьсох тоолондоо гүйлсний ундааг амандаа зүхнэ.
- - Ёс юм шиг нэг онгон охин тэнгэрээс бурхан хорвоод мэндэлдэггүй дорно дахины нэг ч шашин байхгүй гэж
мэд. Христианчууд ч бас шинэ юм бодож олж чадалгүй яг тэднийхэн шиг өөрийнхөө Иисусыг бүтээчихсэн юм. Уул нь тийм амьд хүн хэзээ ч байгаагүй. Чухам үүнийг л дурайтал нь дүрслэх хэрэгтэй юм шүү дээ...
Берлиозын шингэн цээл дуу эзэнгүй гудамнаа анирлан тархаж, Михаил Александрович гагцхүү гайгүй боловсролтой хүн л мангуурч мунгинахаас эмээхгүй шургалж зүрхлэх мэддэгийн битүү шугуй руу нэвтрэхийн хэрээр манай найрагч Тэнгэр, Газрын хөвүүн, ачлалт бурхан египетийн Озирисын тухай, финикийн Фаммуз бурхны тухай, Мардукийн тухай, тэр ч байтугай нэгэн үе Мексикийн ацтекүүд их шүтдэг асан, тэр болгон хүн мэдэхгүй Вицпипуиди гэдэг догшин бурхны тухай энэ тэр ашигтай, сонирхолтой зүйл зөндөөнийг мэдэж авсаар.
Тэгтэл Михаил Александрович ацтекүүд Вицдипуцди бурхныхаа дүрийг гурилаар яаж бүтээдэг тухай найрагчид ярьж байх яг тэр мөчид модот гудамнаа анхны хүний бараа харагдав.
Хожим, үнэнийг ллиэхэд нэгэнт оройтсон хойно янз бүрийн байгууллага энэ хүний тухай элдэв тодорхойлолт мэдээ гаргасан билээ. Тэдгээрийг жишиж үзэхэд гайхаш тасрахгүй байхын аргагүй. Тухайлбал, эхний мэдээнд тэр хүн намхан нуруутай, алтан шүдтэй, баруун хөл нь доголон байсан гэх. Хоёрдахьд уг хүн аварга чацтай, цагаан алтан шүдтэй, зүүн хөл нь доголон байсан гэх. Гуравдахь нь тэр хүнд ямар нэг онцгойлох тэмдэг байгаагүй хэмээн товчхон дурдсан байх.
Эдгээр мэдээний аль нь ч ямар ч юманд хэрэггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
Давын өмнө хэлэхэд, тэр тодорхойлуулж буй хүний аль ч хөл нь хазгар биш, бас намхан буюу аварга чацтай бус зүгээр л өндөр нуруутай байж. Шүдний тухайд гэвэл зүүн талдаа цагаан, баруун талдаа шижир алтан бүрээстэй байж. Тэрээр үнэтэй саарал костюмтай, өнгө дүйсэн гадаад шаахайтай. Дугуй саарал малгайгаа чих рүүгээ далиу дарж, хурган хавны толгой сийлсэн хар бариултай таяг сугавчилж явсан. Нүдэн баримжаагаар дөч гаруй настай. Ам нь муруй гэмээр. Сахлаа мөлчийтөл хуссан. Үс хар. Баруун нүд хар, зүүн нь яагаад ч юм бэ, ногоон. Хөмсөг хар, гэхдээ дээр доор.
' Товчоор хэлвэл, гадаадын хүн.
- Тэр гадаад хүн редактор, найрагч хоёрын сууж байсан санддын хажуугаар өнгөрөхдөө тэдэн рүү хялайн харснаа
зогтусч гэнэтхэн хоер алхмын цаанах зэргэлдээ сандал дээр тухлаад суучихав.
“Герман” гэсэн бодол Берлиозын толгойд зурсхийв.
“Англи хүн, үгүй ер, бээлийтэй халууидаггүй байх нь ээ” гэж Бездомный бодов.
Гадаад хүн тэр хооронд дөөрмийг дөрвөлжлөн хүрээлсэн өндөр барилгуудыг эргүүлдэн харж буйг ажвал энэ хавийг анх удаа үзэж байгаа, тэгээд бас сониучирхаж байгаа нь илт.
Тэрээр Михаил Александровичоос үүрд хагацан одож буй нарны туяа цонхонд нь ойсон дээд давхрууд дээр хараагаа тогтоосноо цонхных нь шил үдшийг зөгнөн бүрийж эхлэсэн доод давхрууд руу шилжүүлэн нүдээ онийж, юун тухай ч юм бэ, нэг л нигүүлсэнгүй янзтай жуумалзаад таягныхаа бариулыг хоёр гараараа атган дээр нь эрүүгээрээ тулав.
- Иваан, ингэхэд чи, жишээлбэл, бурхны хөвүүн Иисусын мэндэлснийг тун сайн, айхтар ёгтоор дүрсэлсэн байна лээ гэж Берлиоз өгүүлээд, - Гэхдээ хужир нь юунд байна вэ гэвэл, Иисусээс өмнө өч төчнеөн бурхны хөвүүд мэндэлсэн байхгүй юу, тухайлбал, фригийн Аттис ч гэх юм уу, товчоор хэлэхэд, тэдний хэн нь ч мэнддээгүй, хэн нь ч байгаагүй, Иисус ч мөн ялгаагүй, тэгэхээр чи тэр мэндэлсний тухай, за, бас зөнч мэргэд ирсэн тухай энэ тэрийнхээ оронд мэндэлсний нь талаар тархсан элдэв хачин цуурхлын тухай л бичих шаардлагатай байна... Эс тэгвээс чиний тэр бичсэнээр бол Иисус үнэхээр төрсөн болж таараад байна!.. гэв.
Энэ үес Бездомный амьсгаагаа таглаж, амар заяа үзүүлэхгүй буй зогьсоогоо болиулах гэж оролдсон чинь бүр дордож улам чанга, улам шаналгаатай зогьсуулчих нь тэр. Яг тэр мөчид нөгөө гадаадын хүн гэнэтхэн босоод хоёр зохиолч руу чиглэсэн тул Берлиоз ч яриагаа таслав.
Мань хоёр түүн рүү гайхшран харлаа.
Нөгөө хүн дөхөж ирээд яльгүй гаднын аялгатай ч цэвэрхэн хэлээр яриа эхлэж,
- Та бүхэнтэй танил биш хэрнээ ингэж зүрхэлж байгааг минь уучилж болгоож үзээрэй... Та нарын энэ ухаантай ярианы чинь сэдэв үнэхээр сонин, би бүр... хэмээгээд эелдэгхэн байддаар малгайгаа авсанд хоёр найз өндийж мэхсхийхээс өөр аргагүйд хүрэв.
Берлиоз ?^гүй ээ, франц байх нь...” гэж бодов.
Бездомный “Полыи юм уу?..” гэж бодов.
Сайхь гадаад хүн ам нээснээсээ эхлээд л найрагчийн
шал дүргүйг хүргэсэн бол Берлиозид харин ч бүр таалагдсан гэлтэй, үгүй, яг таалагдсан ч гэхэд хаашаа юм бэ, харин... юу гэж хэлмээр юм бэ дээ... сониуч занг нь хөдөлгөсөн ч гэмээр юм уу... үүнийг нэмж хэлэх шаардлагатай байна.
Гадаадхүн,
- Сууж болохсон болов уу? гэж боловсон асуухад хоёр найз ч өөрийн эрхгүй суудал зайчилж, мань хүн дундуур нь шурдхийн орж суугаад тэр даруй ярианд оролцдоо. Тэрээр солгой талын ногоон нүдээрээ Берлиозыг ширтэж,
- Би буруу дуулаагүй бол та Иисусыг орчлонд байгаагүй гэж болгоов уу? гэж асуув.
- Тийм ээ, та зөв дуулсан байна, би чухам л тэгж ярьсан гэж Берлиоз эелдэг гэгч нь хариулав.
-Үгүй ээ, мөн сонин байна пгүү! гэж гадаад эр дуу алдав.
Бездомный “Энүүнд үхсэн үлий нь хэрэгтэй юм бэ?” гэж бодоод хөмсгөө зангидав.
Үл таних этгээд баруун гар тийшээ Бездомный руу эргэж,
-Ингэхэд та энэ хүнтэй санал нийлж байл уу? гэж лавлав. Чамирхаж ярих дуртай цаадах нь,
-Бүрэн дүүрэн, зуун хувь! гэж нотлов.
-Гайхамшигтай хэрэг! хэмээн урилгагүй зочин дуу алдаж, яагаад ч юм бэ, хулгайн нүдээр эргэж харснаа паргиа дуугаа намсгаж, -Улиглаж байгааг минь өршөөгөөрэй, гэхдээ та нар чинь элдэв юмны хажуугаар бас бурхан шүтдэггүй улс юм гэж би ойлголоо, тийм үү? хэмээснээ нүдэндээ айдас хураасан дүр эсгээд, -Би хэнд ч хэлэхгүй, андгай тавья гэж нэмж өгүүлэв.
-Тиймээ, бид бурхан шүтдэггүй, тэгээд ч энэ тухай чөлөөтэй задгай ярьж болно гэж Берлиоз гадаадын жуулчны болгоомжийг дооглох аятай жуумалзан хариулав.
Гадаад эр гэдийсхийн сандлын аравч руу налж, сониуч зандаа бүр хоолой нь хяхтнан,
-Та нар шашингүйчүүд үү?! гэж асуув.
-Тийм, бид шашингүйчүүд гэж Берлиоз инээмсэглэн хариулахад, Бездомный “Яасан салдаггүй муу харийн галуу вэ!” гэж уцаарлан бодов.
-Өө, ямар гайхамшиг вэ! гэж гайхал гадаад эр дуу алдаад толгойгоо эргэлдүүлэн хоёр зохиолчийг ээлжлэн харав.
-Манай оронд шашингүйн үзлийг хэн ч гайхахгүй пгүү, хүн амын олонхи нь бурхны тухай үлгэрт итгэхээ аль хэдийний ухамсартайгаар больсон гэж Берлиоз эелдэгхэн баширлав.
Тэгтэл гадаад хүн яасан гээч: босч ирээд гайхаш тасарсан редактортой гар барьж,
-Таныг чин сэтгэлийн угаас талархаж байгааг минь болгоон соёрхоно уу! гэдэг байгаа.
Бездомный нүдээ анивчин,
-Яасан гэж та энүүнд талархаж байгаа билээ? хэмээн лавласанд гадаадын гайхал,
-Над шиг жуулчин хүнд гойд сонирхолтой онц чухал мэдээ хэлсэнд нь талархаж байна хэмээн хуруугаа цаанаа л нэг учиртай гозойлгон тайлбарлав.
Жуулчин цонх болгоноос шашингүйн үзэлтэн олоод харчих вий гэж болгоомжлох мэт орчны байшингуудыг айсан харцаар хараачлахыг үзвэл тэр чухал мэдээ мань хүний сэтгэлийг үнэхээр гижигдсэн бололтой.
Берлиоз: “Үгүй ээ, энэ ч англи биш ээ...” гэж бодож байхад Бездомный найрагч: “Оросоор хаана ингэтлээ ярьж сурсан эд бол, энэ л чухам сонин байна!” хэмээн бодоод дахин хөмсөг зангидав.
Харийн зочин түгшин боддогоширч байснаа,
-Гэтэл бурхан байсан тухай яг таван зүйлийн нотолгоо бийг бүгдээрээ мэднэ, тэгэхээр тэдгээр нотолгоог яах болж байна гэдгийг танаас асууя, болгоохсон болов уу? гэв.
-Ишш! Тэр нотолгооны чинь аль нь ч сохор зоосны үнэ байхгүй, хүн төрөлхтөн тэдгээрийг аль хэдийн архивт өгчихсөн шүү дээ хэмээн Берлиоз шовшроод, -Бурхан байх тухай ямар ч нотолгоо оюун ухааны салбарт байх ёсгүйг зөвшөөрнө биз дээ гэв.
-Гайхамшиг! Гайхамшиг! хэмээн гадаад эр дуу алдаад, -Та түгшүүрт өвгөн Иммануилын энэ тухайд айлдсан санааг яг давтлаа. Гэтэл нэг марзан юм бий: Мань өвгөн таван нотолгоог ширхэг дараалан будаа болгосон хэрнээ дараа нь өөрийгөө тохуурхсан юм шиг хувийнхаа зургадугаар нотолгоог бүтээсэн шүү дээ гэв.
-Кантын нотолгоо бас л үнэмшил байхгүй гэж боловсролт редактор ёжтой инээвхийлээд, -Энэ асууддаархи Кантын эргэцүүлэл зөвхөн боолд л таарна гэж Шиллер хэлдэг байсан нь талаар биш, бас Штраус тэр нотолгоог хүүхэд нохойн доог мэт үздэг байсан хэмээв.
Берлиоз ингэж ярих зуур “Үгүй, ингэхэд энэ ер нь хэн болж таарч байна аа? Бас яагаад оросоор ийм сайн ярьж байна?” гэж бодолхийлжээ.
Гэтэл Иван Николаевич,
-Тэр муу Кантыг чинь барьж аваад элдэв нотолгооных нь төлөө Соловки руу гурван жилээр цөлчих юмсан гэж гэнэтхэн палхийтэл өчлөө.
Нүүр хийх газаргүй болсон Берлиоз дэмий л,
-Иваан! гэж шивнэв.
Гадаадын зочин маань Кантыг Соловки явуулах саналыг эс хачирхсан төдийгүй харин ч бөөн баяр болов. Берлиоз руу харсан зүүн ногоон нүд нь гялалзан өгүүлрүүн:
-Яг, яг, мань хүний байх газар яг тэр чинь! Би тэр үед өглөөний цайн дээр өвгөнд: “Профессор, таны таалал мэдэх хэрэг, гэхдээ та нэг л авцалдаагүй юм бодож олсон байна шүү! Их ухаантай зүйл байж магадгүй, гэхдээ даанч ойлгомжгүй байна. Хожим танаар доог тохуу хийнэ дээ” гэж хэлж байсан юм.
Берлиозын нүд орой дээрээ гарав: “Өглөөний цайн дээр... Кантад?.. Энэ чинь юу солиороод байна аа?”
Харийн этгээд Берлиозын мэл гайхаж, дэл хөхөрснийг тоосон шинжгүй найрагчид хандан,
-Гэхдээ өвгөнийг Соловки руу явуулах боломжгүй, учир юун гэвэл, мань хүн зуу гаруй жилийн турш Соловкийг бодвол бүр хол газар байгаа, тэгээд ч түүнийг тэндээс нь гаргах ямар ч арга байхгүй, та үнэмшиж болгоогоорой гэж айлдав.
-Ээ бас тоогүй! гэж шаралхуу найрагч өчив.
-Надад ч бас тоогүй байна! хэмээн гадаад эр нүд нь гялалзан, -Гэтэл ямар асуулт намайг зовоож байна гээч: бурхан байхгүй юм бол хүний амьдралыг, ер нь цаашилбал, хорвоогийн дэг журмыг хэн залуурдаж байна вэ гэдэг асуулт гарч байгаа биз дээ? хэмээв.
Үнэнийг хэлэхэд нэг их тодорхой бус энэ асуултад,
-Хүн өөрөө л залуурдахгүй юу гэж Бездомный цухалдан хариулав.
-Болгоож үз, удирдаж залуурдахын тулд хэсэг хугацааны, үгүйдээн боломжийн хугацааны тодорхой төлөвлөгөө эрхбиш байх хэрэгтэй гэж харь хүн дөлгөөхөн өгүүлээд, -Танаас би нэг юм асууя. Хүн үгүйдээн инээдэмтэй богинохон хугацаанд, жишээлж хэлэхэд, ганц мянган жилийн хугацааны ямар нэгэн төлөвлөгөөг зохиох боломжгүй төдийгүй маргаашаа толгой дааж мэдэхгүй юм чинь яахин залуурдаж чадах билээ? Үгүй, үнэндээ гэвэл, та, жишээ нь хэмээн Берлиоз руу эргэж, -Бусдыг болон өөрийгөө удирдаад, захираад эхлэе, тэгээд ч ер нь амтанд нь
ороод ирье гэж саная, тэгтэл та гэнэтхэн... кхайм... кхайм... уушигны хорт хавдартай болчихож... гэнгүүтээ харь эр уушигны хорт хавдрын тухай бодолдоо урамшсан юм шиг бахтай жуумалзсанаа мий лугаа адил хамраа зангидан, -Тиймээ, хорт хавдар хэмээн энэхүү сүржин үгийг давтан өгүүлээд, -Тэгээд л таны удирддага дуусах нь тэр! Танд өөрөөс чинь өөр хэний ч хувь заяа падгүй болно. Хамаатан садан чинь танд худдаа хэлж эхлэнэ, та юм бишдсэнийг мэдрээд эмч мэргэд рүү харайлгана, дараа нь дүвчин этгээд рүү, сүүлд нь аягүй бол үзмэрч төлөгчид рүү харайлгана. Эхний хоёр нь гуравдахьтайгаа адилхан ямар ч утгагүй зүйл, та үүнийг ойлгож байгаа. Тэгээд энэ бүхэн эмгэнэлтэйеэ төгсвөр болно: Тун саяхан ямар нэг юмыг удирдаж байгаа гэж бодож байсан нөгөө хүн чинь гэнэтхэн модон хайрцган дотор хөдөлгөөнгүй хэвтэж байдаг, орчных нь хүмүүс хэвтэгч этгээдээс дахиад ямар ч нэмэр тус байхгүй гэдгийг ойлгож байгаа болохоор түүнийг пийшинд хийгээд шатаачихна. Үүнээс долоон дор байх нь ч бий: Хэн нэгэн тун сая Кисловодск явахаар завдаж л дээ гэснээ харь хүн Берлиоз руу нүдээ онийлгон хараад, -Бодвоос жол ажил биз дээ, гэтэл энүүхнээ ч биелүүлж чадахгүй байж болно, яагаад гэвэл ямар учиртайг бүү мэд, зүгээр л гэнэтхэн хальтраад трамвай дор орчихно! Тэр хүн өөрийгөө л ингэж удирддаа гэж та арай хэлэхгүй биз дээ? Өөр хэн нэгэн этгээд түүнийг тэгж заллаа гэж бодох нь арай зөв бус уу? гээд танихгүй хүн гуай нэн хачин инээд алдав.
Берлиоз хорт хавдар, трамвай мэтийн тухай ёозгүй яриаг чих тавин сонсох зуур баахан барагтайхан бодол мань эрийг зовоож эхлэв. “Энэ ч гадаадын хүн биш ээ! Биш! Нэн хачин этгээд... үгүй тэгвэл хэн юм бэ, энэ чинь?” гэж бодогдов.
Гадаад хүн Бездомныйд хандаж,
-Намайг харахад та тамхи татах гээд байх шиг, тийм үү? Ямар тамхинд дуртай вэ? гэж санаандгүй асуув.
-Танд янз янзын тамхи байгаа юм уу? гэж тамхиа дууссан найрагч шижээргүй царай гаргав.
-Ямарт нь дуртай вэ? гэж харь этгээд давтан өгүүлэв.
-“Манай тэмдэг” гэе л дээ гэж Бездомный яхирлав.
Танихгүй хүн тэр даруй халааснаасаа тамхины хайрцгаа гаргаж Бездомныйд,
-Май, “Манай тэмдэг” гэв.
Редактор, найрагч хоёр хайрцган дотор чухамхүү “Манай тэмдэг” байсанд бус, хайрцгийг нь хараад гайхаж хоцорчээ.
Шижир алтаар хийсэн мундаг том хайрцаг. Онгойлгоход таган дээрх очир алмаасан гурвалжин нь хөх, цагаан очсоор гялалзан туяарч байв.
Тэгэхүй дор зохиолчдын толгойд өөр өөр юм орж ирэв. Берлиоз: “Үгүй ээ, гадаадын хүн!”, Бездомный: ’’Ёстой чөтгөр авмар! А-ан!” гэж боджээ.
Найрагч, хайрцагны эзэн хоёр тамхиа асааж, тамхи татдаггүй Берлиоз татгалзав.
Берлиоз: “Хүн үхдэг нь жам, тэр тухай хэн ч маргахгүй. Харин юмны учир юунд... энүүнтэй ингэж мэтгэлцэх хэрэгтэй юм” гэж дотроо шийдээд ам нээж амжаагүй байтал харь хүн яриад эхлэв.
-Тиймээ, хүн үхэх тавилантай, гэхдээ энэ ч бас гайгүй хэрэг. Заримдаа гэнэтхэн үхэх нь даанч муухай, хамаг учир начир энд л байгаа юм. Ер нь ч тэгээд өнөөдөр орой гэхэд л чухам юу хийхээ хүн хэлж мэдэхгүй шүү дээ.
Берлиоз “Асуудлыг нэг л учир утгагүй сэдэж байна...” гэж бодолхийлснээ зөрж үзэв.
-Та яах аргагүй даваадуулж байна. Өнөөдөр оройг би эрхбиш наанатай цаанатай мэднэ. Хэрэвзээ Бронная гудамжинд миний толгой дээр туйпуу ойчих юм бол мэдээжийн хэрэг өөр...
-Туйпуу ямар нэг учир шалтгаангүй хэзээ ч, хэний ч толгой дээр ойчихгүй хэмээн харь хүн давлиунтаад, -Тухайлж хэлэх юм бол, танд ямар ч атугай тийм аюул нүүрлээгүй байна, та өөр үхлээр үхнэ гэж айлдав.
-Чухам ямар үхлээр үхэхийг та мэдэх юм биш биз дээ? Тэгээд бас надад хэлээд өгчих үү? хэмээн Берлиоз донжтой ёжлон асууснаар чухамдаа ямар ч учир утгагүй ярианд татагдан орох нь тэр.
-Тэгэлгүй яахав гэж танихгүй эр өчөөд Берлиозид костюм хийж өгөх гэж байгаа мэт түүнийг харцаараа баримжаалан хэмжсэнээ, “Нэг, хоёр... Меркурий хоёрдахь байшинд... cap шингэлээ... зургаа-гай түйтгэр... орой-долоо...” гэх маягийн хачин юм шүднийхээ завсраар сийгчүүлээд, -Таны толгойг тасдах нь ээ! гэж чанга дуугаар баяртай зарлав.
Бездомный шижээргүй зант руу шазуур зуун хорсолтойёо харахад, Берлиоз нэг муу мушилзах аядаад,
-Чухам хэн юм бол? Дайснууд уу? Харийн түрэмгийлэгчид үү? гэхэд,
-Үгүй шүү, орос хүүхэн, комсомолын гишүүн гэж нөгөөх нь хариулав. Берлиоз энэ тоглооморхуу юманд зэвүүрхэж,
-Хмм... уучлаарай, тэр ч бараг үгүй биз гэж өчив.
-Намайг ч бас уучлаарай, гэхдээ яг л тийм байна. Хэрэв нууц биш бол та өнөөдөр орой юу хийх гэж байгааг бас асуумаар байна.
-Юуг нь нуух вэ. Би одоо Цэцэрлэгт тойрууд гэрээрээ орчихоод, дараа нь оройн арван цагт МАССОЛИТ-ын хуралтай, би даргалж хуралдуулна.
-Үгүй, тэр чинь заяа нь бүтэхгүй гэж харь хүн тас зөрөв.
-Яагаад тэр билээ?
-Яагаад гэвэл Аннушка наранцэцгийн тосоо аль хэдийн авчихсан, аваад зогсоогүй асгадгаа асгачихсан байна. Тийм учраас хуралдаан болохгүй гэж харь эр хариулаад бараан шувууд үдшийн сэрхрээг зөгнөн чимээгүй эргэлдэж буй тэнгэр рүү нүдээ онийлгон харлаа.
Чингэвээс далдуу моддын дор чимээ тасарсан нь аргагүй ойлгомжтой хэрэг.
Хэсэг зуурын дараа Берлиоз сайхь дэмий донгосогч руу хулганан харж,
-Өршөөгөөрэй, энд наранцэцгийн тос ямар хамаа байна... бас юун Аннушка вэ? гэж ам нээв.
Тэгтэл Бездомный урилгагүй зочинд дайн зарлахаар илэрхий шийдэж,
-Хүн гуай, та сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэзээ нэгтээ хэвтэж байгаа юу? Наранцэцгийн тосны хамаа нь энэ л байна гэж шаралхахад Михаил Александрович,
-Иваан!.. гэж аяархан дуу алдав.
Гэтэл харь хүн өчүүхэн төдий гомдох нь бүү хэл, харин ч хөгжилтэй гэгч нь инээд алдав. Тэгээд найрагчаас хараа эс салган инээсэн чигээрээ дуу нь чангарч,
-Оролгүй яахав, бүр нэг бус удаа гээч! Би хаа эс байлаа! Харин профессороос цэдэн солио гэж юу байдгийг асуучих ухаанаа олоогүй минь тун тоогүй юм болж. Тийм учраас Иван Николаевич, та өөрөө түүнээс мэдээд авна биз дээ! гэв.
-Миний нэрийг та хаанаас мэдчихэв?
-Иван Николаевич минь болгоож хайрла, таныг мэдэхгүй хэн байх билээ? гээд гадаад эр “Литературная газета” сонины өчигдөрийн дугаарыг халааснаасаа гаргаж ирсэнд эхний нүүрэнд л өөрийнх нь зураг, дор нь бас өөрийнх нь шүлэгнүүд байгааг Иван Николаевич олж харав. Гэтэл өчигдөрхөн нэр алдар, цуу дуулианыг гэрчлэн баясгаж байсан зүйл энэ удаа найрагчийг огтхон ч баярлуулсангүй.
-Намайг уучлаарай. Та жаахан хүлээзнэж байхгүйсэн болов уу? Би нөхөртөө хэдхэн үг хэлээд орхиё хэмээн найрагч царай нь бараантан өгүүлэв.
-Өө, тэгэлгүй яахав! Энд далдууны сүүдэрт мөн сайхан байна шүү, ер нь ч надад яарах юм огт байхгүй.
Найрагч Берлиозыг хөтөлж жаахан холдоод,
-За, Миша минь, энэ чинь ямар ч гадаадын жуулчин биш, ерөөсөө л тагнуул байна. Манай руу шургалж ирсэн оросын цагаачин. Чи баримт бичгийг нь асуу, тэгэхгүй бол яваад өгнө шүү... гэж шивэгнэв.
-Чи тэгж санаж байна уу? гэж Берлиоз сандрангуй шивнэхдээ “Нээрэн, мань хүний зөв шүү!” гэж бодов.
-Чи минь надад итгэ, цаадах чинь юухан хээхэн мэдэж авах гэж худдаа нохойтож чулуу хөөлгөж байна. Оросоор яаж ярьж байгааг нь чи сонслоо шүү дээ хэмээн найрагч Берлиозын чихэнд шивэгнэх зуур нөгөөхөө зугатчих вий хэмээн тийшээ бас хялалзаж, -Явъя, мань эрийг барьж саатуулъя, тэгэхгүй бол явчихна... гээд нөхрөө гараас нь хөтлөн сандал руугаа эргэв.
Үл таних хүн босчихсон, гартаа бараан саарал хавтастай нэг жижигхэн дэвтэр, сайн цаасаар хийсэн дугтуй, нэрийн хуудас энэ тэрээ барьчихсан, санддын хажууд зогсож байв.
-Уучлаарай, яриандаа халаад өөрийгөө танилцуулахаа мартчихаж. Миний нэрийн хуудас, паспорт, бас Москвад ирж зөвлөлдөхийг урьсан урилга энэ байна гэж харь эр хоёр зохиолчийг цоргин харж итгэлтэй өгүүлэв.
Нөгөө хоёр балмагдаж орхив. “Ээ, золиг гэж, цөмийг нь сонсчихож...” гэж Берлиоз бодонгуут элдэв бичиг баримт үзүүлэх хэрэгцээ байхгүй гэдгийг эелдэгхэн зангаж үзүүлэв. Харь хүн юмаа редактор руу сарвайж байх хооронд нэрийн хуудсан дээр нь гадаад үсгээр “профессор” гэсэн үг бичээстэй, бас овогных нь эхний үсэг давхар “В” байсныг яруу найрагч харж амжив.
Редактор тэр завсар,
-Их таатай байна хэмээж, цаадах нь ч бичиг баримтаа халаасандаа буцааж хийв.
Тийнхүү харилцаа сэргэн тогтож сайхь гурав сандалдаа буцаж сууцгаалаа.
-Профессор та манайхны зөвлөгчөөр уригдсан болох нь уу? гэж Берлиоз асуув.
-Тийм, зөвлөгчөөр.
-Та герман хүн үү? гэж Бездомный лавлав.
-Би юу? гэж профессор зөрүүлж асуух зуур бодлогоширсноо, -Тийм ээ, герман л юм даа... гэж өгүүлэв.
-Та оросоор лут ярьж байна шүү гэж Бездомный тал засав.
-Өө, би ер нь олон хэлтэн, их олон хэл мэднэ гэж профессор хариулав.
-Та ямар мэргэжилтэй юм бэ? гэж Берлиоз лавлав.
-Би тамын шидээр мэргэжсэн хүн.
Берлиозын толгойд “Арай ч дээ!..” гэх бодол зурсхийж,
-Тэгээд... тэгээд таныг энэ мэргэжлийн чинь асуудлаар чинь манайхан урьсан юм уу? гэж түгдчин асуув.
-Тийм, энэ мэргэжггайн маань асуудлаар гэж профессор нотлон өгүүлээд, -Эндхийн улсын номын сангаас аравдугаар зууны үеийн шидтэн Герберт Аврилакскийн жинхэнэ гар бичмэл олдсон юм. Тэгээд би түүний учрыг олох ёстой болж. Би бол дэлхийд цорын ганц мэргэжилтэн гэж тайлбарлав.
-А-аан! Та түүхч үү? гэж Берлиоз дотор нь сайхан онгойж хүндэтгэлтэй асуув.
-Би түүхч гэж эрдэмтэн нотолсноо, -Өнөөдөр орой Хамбын цөөрөм дээр хачин юм болно доо! гэж хахь хамаагүй юм нэмж өгүүлэв.
Чингэвээс редактор, найрагч хоёр хоёулаа дахин мэл гайхав. Гэтэл мань профессор тэр хоёрыг хуруугаараа дохин ойртуулж, тонгойгоод ирэхээр нь,
-Иисус байсан гэдгийг бодолцож байгаарай гэж шивнэх нь тэр.
Берлиоз тайван инээвхийлэн,
-Тэгэхээр юу л даа, профессор гуай, бид таны өргөн мэдлэгийг хүндэтгэлгүй яахав, гэхдээ энэ асуудлаар бид өөр үзэл бодолтой хэмээв.
Гэтэл хачин профессор маань,
-Үгүй ээ, ямар ч үзэл бодол хэрэггүй! Зүгээр л Иисус байсан, тэгээд л тэр шүү дээ гэж хариу өчив.
-Үгүй тэгвэл ямар нэгэн нотолгоо шаардлагатай... гэж Берлиоз эхлэтэл профессор,
-Бас ямар ч нотолгооны шаарддага байхгүй гэж хариулснаа, яагаад ч юм бэ, нөгөө гадаад аялга нь алга болчихсон, зөөлхөн ярьж эхлэв:
-Ерөөеөө л хялбархан шүү дээ: “Цусан улаан дотортой цагаан цув агссан...”


Top
   
PostPosted: Jul.02.16 11:36 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
II бүлэг. ПОНТИЙ ПИЛАТ

Цусан улаан дотортой цагаан цув агссан Иудейн захирагч Понтий Пилат хаврын аврал сарын арвандөрөвний өглөө эртээр Их Иродын ордны хоёр жигүүрийн хоорондох дээвэрт баганасын дундуур морин цэргийнхний хавираа алхаагаар орж ирвэй.
Захирагчийн орчлонд хамгийн их үзэн яддаг юм нь сарнайн тосны үнэр бөгөөд өнөөдөр үүр цүүрээс эхлэн энэ үнэр түүнийг мөшгих мэт салахгүй буйг үзвээс ч, ер нь эдүгээ юм болгон муу өдөр болохыг ёрлоно. Цэцэрлэгийн дал мод, майлааснаас сарнайн тосны үнэр нэвчээд байх шиг, тэр хараал идсэн тос олгодон арьс, хуягны үнэртэй холилдоод байх шиг захирагчид санагдана. Ершалаимд захирагчтай хамт хүрэлцэн ирсэн Арванхоёрдугаар Цахим легионы нэгдүгээр хорооныхон байрласан ордны ар талын сууцнуудаас суунагласан утаа цэцэрлэгийн дээд талын талбайг дамжин дээвэрт баганасын дундуур сүүмийж, зуутын тогооч нар үдийн хоол бэлтгэж эхлэснийг гэрчлэх тэрхүү гашуундуу утаатай нөгөө л сарнайн тосны өтгөн үнэр холилдон байна. Ээ, бурхад минь, бурхад минь, яасан гэж намайг ингэж дээрлүүлж байна вэ?
‘Тэгж таарна, эргэлзээ алга! Энэ бол нөгөө өрөөсөн тархи янгинаад байдаг дийлдэшгүй муухай өвчин-хемикрани байна, тэр л дахиж байна. Ямар ч аргагүй, ямар ч авралгүй өвчин. Толгойгоо л хөдөлгөхгүй байхыг оролдъё”.
Усан оргилуурын тэндэх зүймэл эрээн шалан дээр тохойвчтой сандал хэдийн зэхсэн тул захирагч хэн рүү ч харалгүй чигээрээ очиж суугаад гараа хажуу тийш сарвайв.
Нарийн бичгийн дарга хэсэгхэн илгэн цаасыг тэрхүү гарг сүжигтэй гэгч нь атгуулав. Захирагч шаналгаандаа тэсэлгүй ярвайн сайхь бичгийг жишүүхэн гүйлгэж хараад нарийн бичгийн даргад буцааж өгөнгөө,
-Мөрдөнд байгаа Галилейн хүн үү? Хэргийг орон нутгийн захирагчид явуулсан уу? гэж арай чамай өгүүлэв.
-Явуулсан, захирагч аа.
-Тэр тэгээд юу гэсэн бэ?
-Тэр энэ хэргийн талаар дүгнэлт гаргахаас татгалзаж, Дээд пгүүхээс заасан алах ялыг танаар батлуулахаар ирүүлсэн гэж нарийн бичгийн дарга тайлбарлав.
Захирагчийн хацар татвасхийн,
-Яллагдагчийг авчир гэж аяархан хэлэв.
Тэр даруй хоёр легионч цэцэрлэгийн талбайгаас хорин долоо орчим насны хүнийг баганасын доорх тагт руу оруулж захирагчийн сандпын өмнө зогсоов. Тэр хүн хуучирсан уранхай урт цэнхэр цамц өмсчээ. Духны орчим оосортой цагаан алчуураар толгойгоо халхалсан, хоёр гар нь ардаа хүлээстэй байх аж. Зүүн нүднийхээ дор зөндөөн том хөх няцтай бас өрөөсөн жавьжиндаа цус нь хатчихсан шархтай аж. Сайхь хүн захирагчийг түгшүүртэй сониуч харцаар харж байв.
Цаадах нь чимээгүй байзнаснаа арамай хэлээр аяархан асууруун:
-Ершалаимын сүмийг нураа гэж ард олныг ятгаж байсан хүн чи юу?
Захирагч үг хэлэхдээ зөвхөн уруул нь үл ялим хөдлөхөөс биш бусдаар яг чулуун хөшөө гэсэн үг. Мань захирагч нүгэлтэй янгинан зад үсэрчих гээд байгаа толгойгоо хөдөлгөхөөс айсандаа тийнхүү хөшөө шиг байгаа аж.
Гар нь хүлээстэй хүн цээжээ жаахан урагш түрээд ярьж эхлэв:
-Сайн санаат хүн гуай! Надад итгэ...
Гэтэл захирагч нөгөө л хөдөлгөөнгүй чигээрээ, дуугаа ч өндөрсгөлгүй түүний яриаг тэр даруй тасддаа:
-Энэ чинь чи намайг сайн санаат хүн гэж байна уу? Чи эндүүрч байна. Ершалаимынхан намайг хэрцгий мангас гээд зогсоо чөлөөгүй шивнэлдээд байгаа, тэр нь чухамдаа яг үнэн зүйл хэмээснээ, -Зуутын дарга Хархны Эрлэгийг дууд гэж нөгөө л янзаараа өгүүлэв.
Онцгой зуутыг захирдаг Хархны Эрлэг хочтой зуутын дарга Маркийг захирагчийн урд хүрч ирэхэд тэнд байсан хүмүүст тагтан дээр харанхуй болоод явчих шиг санагджээ.
Хархны Эрлэг легионы хамгийн өндөр цэргээс ч мухар тохой илүү чацтай, одоо хэр хөөрч амжаагүй нарыг бүрэн халхлахуйц өргөн цээжтэй эр.
Захирагч зуутын даргад латин хэлээр хандав:
-Хэрэгтэн намайг “сайн санаат хүн” гэж нэрлэж байна. Түүнийг эндээс түр авч гараад надтай яаж ярих ёстойг тайлбарлаж өг. Харин битгий зэрэмдэг болгочихоорой.
Тэгтэл ч баригдсан хүнийг араасаа дагаж явах ёстойг гар занган үзүүлсэн Хархны Эрлэг Маркийг хөшмөл захирагчаас бусад нь бүгд харцаараа үдэцгээв.
Хархны Эрлэг хаа ч явж байсан чацнаас нь болоод, анх үзэж байгаа хүн бол түүнээс гадна бас муухай царайнаас нь болоод түүнийг заавал харцаараа үддэг ажгуу. Царайны
хувьд гэвэл, хэзээ ч юм бэ, түүний хамрыг герман шийдмээр цөм цохьсон гэх.
Марк хүнд гутлаараа эрээн шалыг бөмбөрдөж, хүлээт хүмүүн араас нь чимээ аниргүй сажлан гарахад дээвэрт баганасын дор нам гүм болж, тагтны хажуудах цэцэрлэгийн талбайд тагтаа гүегнэх сонсдон, бас оргилуурын ус нэгэн намжиртай сайхан дуу аялан байна.
Оргилуур руу босч очоод чамархайгаа усанд цохиулан тэр чигээрээ хөшчихмөөр гэнэт санагдсан боловч тэглээ гээд тусыг эс олно гэдгийг захирагч мэдэж байлаа.
Хархны Эрлэг хүлээтийг баганасын дороос цэцэрлэг рүү гаргамагцаа хүрэл хөшөөний хөлд зогсож байсан цэргээс малиаг нь авч тэрүүхэндээ даллаад хүлээтийн цээж мөрөн дундуур ороолгоод авав. Зуутын даргын хөдөлгөөн хөнгөхөн хайнга байсан хэдий ч хүлээт хөлөө хяргуулсан мэт хоромхон зуур үхэдхийн унаж, ам нь ангалзан царай нь цайж нүд нь гөлийгөөд явчихав. Марк түүнийг солгой гараараа хоосон шуудай мэт хөнгөхөн сэгсэрч хөл дээр нь босгоод жигтэйхэн хазгай арамай хэлээр ийн гуншиганав:
-Ромын захирагчийг Игемон гэж бай. Өөр үг битгий ярь. Номхон зогс. Чи намайг ойлгов уу, эсвэл чамайг нэмж зодох уу?
Баривчлагдсан хүн туйвснаа биеэ барин тогтоход, царай нь өнгө орон амьсгаа нь жигдэрч,
-Би чамайг ойлголоо. Намайг битгий зод гэж сөөнгө дуугаар хариулав. Нэг минутын дараа тэрээр дахиад захирагчийн өмнө зогсож байв.
Шаналгаатай бүдэгхэн дуу гарав:
-Нэр?
-Миний юу? гэж баригдсан хүн бушуухан хариулсан нь дээдсийн уурыг дахин хүргэхгүй, оновчтой хариулт өгөхөд бэлэн байгаагаа харуулах гэж байдгаараа мэрийж буйг гэрчлэв.
-Минийхийг би мэднэ. Худлаа битгий байгаагаасаа илүү тэнэг царай гарга. Чинийх гэж захирагч аяархан хэлэв.
-Иешуа гэж баригдеан хүн яаран хариулав.
-Цол хоч бий юу?
-Га-Ноцри.
-Апь нутгийнх вэ?
-Гамалггхотынх хэмээн баригдсан хүн өөрөөс нь баруун зүгт тэртээалс хойно Гамала гэж хот байдгийг толгойгоороо заан хариулав.
-Чи ямар удмынх вэ?
-Би тодорхой мэдэхгүй. Би эцэг, эхийгээ мэддэггүй. Миний эдэг сири хүн байсан гэж хүмүүс хэлдэг юм.
-Чи хаана байнга суудаг вэ?
-Надад байнгын орон гэр байхгүй, би нэг хотоос нөгөөг дамжин аялж явдаг юм гэж баригдсан хүн ичингүйрэн хариулав.
-Энэнийг чинь тэнүүлч гэдэг ганц үгээр товчхон илэрхийлж болно гэж захирагч өгүүлээд, -Хамаатан садан бий юу? гэж асуув.
-Хэн ч байхгүй. Би орчлонд орь ганцаараа хүн.
-Бичиг үсэг мэдэх үү?
-Мэднэ.
-Арамай хэлнээс өөр ямар нэг хэл мэдэх үү?
-Мэднэ. Герег хэл.
Захирагч бөлцгөр зовхио нээж, зовиурын үүл будантсан өрөөсөн нүдээрээ баригдсан хүнийг ширтэв. Нөгөө нүд нь аниастай чигээрээ.
Пилат герегээр яриагаа эхлэв:
-Сүмийн барилгыг нураахаар, ард олныг тийм хэрэгт уриалдаг чинь тэгэхээр чи юу?
Тэгмэгц баригдсан хүний харцанд хурсан айдас арилж дахин сэргээд бас герегээр ярьж эхлэв:
-Би, сайн... гэнгүүтээ мань хүн буруу ярьчихаа алдсандаа нүдэнд нь айдас зурсхийж, -Би, Игемон гуай, энэ яваа насандаа хэзээ ч сүмийн барилгыг нураахыг завдаж байгаагүй, ийм утга учиргүй үйлдэл хийхийг хэнд ч ятгаж байгаагүй.
Намхан ширээний ард бөгтийн суугаад мэдүүлгийг тэмдэглэж байгаа нарийн бичгийн даргын царайд гайхщрал тодроод ирэв. Тэрээр толгойгоо өндийснөө тэр даруй будаад цаас руугаа тонгойв.
-Маш олон янзын хүмүүс баярын үеэр энэ хот руу хөлсөн хөвөрцгөөдөг юм. Тэдний дотор шидтэнгүүд, зурхайчид, үзмэрчид, алуурчид байх нь ч бий, бас худалч хүн ч тааралдана. Чи, жишээлбэл, худалч. Сүмийг нураа гэж ятгаж байсан гэж тов тодорхой бичээтэй байна. Хүмүүс тэгж гэрчлэн мэдүүлж байна хэмээн захирагч нэгэн хзмээр огүүлэв.
-Энэ сайй"сапаат хүмүүс чинь гэснээ баригдсан хүн бушуухан, -Игемон гуай гэж нэмээд, -ер гэгээрээгүй амьтад, миний ярьсныг бүгдийг нь холион бантан болгочихож. Би
ер нь энэ будлиан маш удаан хугацаанд үргэлжлэх нь гэж болгоомжлох боллоо. Энэ бүхэн миний ярьж байгааг тэр буруу тэмдэглээд байгаагаас л болж байгаа юм гэв.
Чимээгүй болцгоолоо. Эдүгээ шаналгаатай хоёр нүд хоёулаа хүлээтийг ширтэн харж байна.
-Чамд сүүлчийн удаа давтан хэлье: Солиотой хүн болж худдаа маяглахаа боль, танхай золиг. Чиний өдүүлсэн хэрэг гэж жаахан зүйл бичигдсэн байна, гэхдээ тэр нь чамд дүүжлэх ял заахад хангалттай гэж Пилат зөөлхөн өгүлэв.
-Үгүй, үгүй, Игемон, ямааны илгэн цаастай нэг хүн зогсоо чөлөөгүй юм бичээд яваад байдаг юм хэмээн баригдсан хүн яриагаа үргэлжлүүлэх гэж байдгаараа мэрийн өгүүлээд, -Би нэг удаа тэр цаасыг нь зэрвэсхэн хараад дотор палхийгээд явчихсан. Тэнд бичигдсэн юмнаас надад ярьсан юм ёстой байхгүй. Чи буян бодож энэ цаасаа шатааж хая! гэж би түүнээс яаж царайчилж гуйсан гээч. Гэтэл тэр хүн цаасаа миний гараас булааж аваад зугатчихсан гэж учирлав.
-Хэн гээч вэ? гэж Пилат сэжиглэн ярвайж асуугаад чамархайгаа дарж үзэв. Баригдсан хүн,
-Левий Матвей гэжуриалгахан хариулаад, -Тэр татварын байцаагч байсан юм. Би түүнтэй анх удаа Виффагии орох замд, нөгөө инжирийн цэцэрлэг тохойрон эргэдэг булан дээр таараад яриа дэлгэсэн юм л даа. Эхлээд мань хүн надтай их ёозгүй харьцаж, тэр ч байтугай доромжилж үзсэн, өөрөөр хэлбэл, намайг нохой гэж хэлснийгээ доромжилж байна гэж бодсон... Миний хувьд бол тийм үгний төлөө гоморхох муу юм нохойноос о.лж хардаггүй хүн хэмээн нэгэнтээ мушилзав...
Нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтлөхөө зогсоод баригдсан хүн рүү биш захирагч руугаа гайхсан харцаар сэмхэн харав.
-...Гэхдээ миний үгийг сонсоод зөөлрөн зөөлөрсөөр эцэст нь мөнгөө зам руу шидчихээд надтай хамт аялахаар явна гэж хэлсэн...
Пилат шар шүдээ арзайлган тал хацар нь татвасхийн инээхчээн аядсанаа бүх биеэрээ нарийн бичгийн дарга руугаа эргэж,
-Ээ, энэ Ершалаим хот уу! Энд ер нь юу эсийг дуулна гээч! Та сонсоо биз дээ, татварын байцаагч мөнгөө зам руу шидчихсэн гэнэ! гэж гүвтнэв.
Үүний хариуд юу хэлэхээ эс мэдсэн нарийн бичгийн дарга дэмий л Пилатын инээснийг дуурайх нь өлзий гэж үзжээ.
-Харин тэр хүн энэ мөчөөс эхлэн мөнгийг үзэн ядах болно гэж хэлсэн хэмээн Иешуа Левий Матвейн үйлдлийг тайлбарлаад, -Тэгээд түүнээс хойш тэр миний дагуул болсон юм гэж нэмж өгүүлэв.
Захирагч аанай л шүдээ арзайлгасан чигээрээ баригдсан хүнийг харснаа дараа нь тэртээ баруун дор байгаа морин тойруулгын морьдын хөшөөний дээгүүр улам бүр хөөрөн буй нарыг хараачлав. Тэгээд гэнэт дотор балартам зовиурлах зуур “Үүнийг дүүжил” гэсэн хоёрхон үг хэлээд энэ танхай гайхлыг тагтнаас хөөчих шиг амархан юм даанч байхгүйсэн гэж бодов. Хуягийг бас хөөнө, дээвэрт баганасаас дотогшоо орд руу орно, өрөөг харанхуй болгохыг тушаана, орон дээр унаад өгнө, хүйтэн ус авчируулна, Бангаа нохойгоо гаслан дуудна, лайтай хемикраини өвчнийхөө тухай түүнд гомдоллоно. Тэгтэл ч захирагчийн өвчтэй толгойд хорны тухай санаа гэнэтхэн эгдүүтэй зурсхийлээ.
Тэрээр баривчлагдсан хүнээ булингартай нүдээр харахдаа хайр гамгүй шарж буй Ершалаимын өглөөний наран дор булуу няц болсон нүүртэй энэ хоригдол юуны учир өөрийнх нь өмнө зогсож байгааг, бас хэнд ч хэрэггүй өөр ямар ямар асуулт түүнд тавих ёстойг санаж ядан хэсэг зуур чимээгүй суув. Тэгээд сөөнгө дуугаар,
-Левий Матвей гэв үү? гэж асуугаад нүдээ анив.
-Тийм, Левий Матвей гэх цахиртаж зовоосон дуу түүнд сонсдов.
-Зах дээр цугласан олон хүнд сүмийн тухай, ингэхэд, чи ер нь юу ярьсан юм бэ?
Хариулагчийн дуу Пилатын чамархайг цоо дүрэх мэт санагдан тэсэхүйеэ бэрх зовооно. Гэтэл нөгөө дуу ярьсаар:
-Игемон, би хуучин сүсгийн сүм нурна, тэгээд үнэний шинэ сүм цогцдон босно гэж ярьсан. Илүү ойлгомжтой болгох гэж тэгж хэлсэн юм.
-Чи муу тэнүүлч, үнэний тухай төсөөлөл ч байхгүй байж яах гэж зах дээр цугласан ард олонд үнэний тухай ярьж тэднийг зовоов оо? Үнэн гэж юу юм бэ?
Тэгэнгүүтээ захирагч ийнхүү бодов: “Ээ, бурхад минь! Би түүнээс шүүх хуралд хамаарахгүй элдэв юм шалгааж байна... Миний ухаан минийх байхаа больжээ...” Дахиад л хар шингэн юмтай аяга нүдэнд нь харагдах шиг болов. “Надад хор өг, хор!”
Тэгтэл ч нөгөө дуу дахиад сонсдов:
-Үнэн гэж юуны өмнө чиний толгой өвдөж байгааг хэлнэ. Жигтэйхэн муухай өвдөж байгаа болохоор чи

хулчгар зан гаргаж үхлийн тухай санаа сэдэж байна. Чамд надтай ярих тамир байхгүй төдийгүй над руу харахад ч бэрх байна. Ийнхүү би одоо өөрийн эрхгүй чиний алуурч болж байгаадаа шаналж байна. Тэр ч байтугай чи ямар нэгэн юм бодох ч тэнхэлгүй, гагцхүү нохойгоо, тэр нохой чиний ганц чарамхийдэг амьтан юм байна л даа, ирээсэй гэж мөрөөдөж байна. Харин чиний энэ зовлон одоо дуусна, толгой чинь өвдөхөө болино.
Нарийн бичгийн дарга ярьсан зүйлийг гүйцээж бичилгүй нүд нь орой дээрээ гарч хоригдол руу ширтэв.
Пилат гаслант харцаа хоригдол руу хандуулж, морин тойруулгаас дээш овоо өндөр хөөрсөн нарны туяа баганасын дундуур сацран, Иешуагийн элэгдсэн ногтон шаахайнд хүрч мань хүн нарнаас займчин байгааг олж үзэв.
Тэгтэл ч захирагч сууддаасаа босч хоёр гараараа толгойгоо базахад сахлаа хуссан шар нүүрэнд нь айдас дүүрээд ирэв. Гэвч мань хүн тэр даруй зоригоо хөвчлөн айдсаа дарж сандалдаа буцаад лагхийн суув.
Тэр хооронд хсргидол яриагаа үргэлжлүүлсээр байх бөгөөд нарийн бичгийн дарга юу ч тэмдэглэхээ больчихсон, гагцхүү ганц ч үг гээхгүй сонсохыг хичээн хүзүү тавин чагнаж байх аж.
-За, ингээд бүх юм дуусах нь энэ дээ, би гойд баяртай байна гээд баригдсан хүн Пилат руу ерөөлийн нүдээр харж, -Игемон, энэ ордноосоо нэг хэсэг гарч, ойр зуурын газраар, үгүйдээн Елеон уулын цэдэрлэгээр бага сага явган зугаалахыг би чамд зөвлөмөөр байна гээд хоригдол эргэж нүдээ онийлгон нар руу харснаа, -Цахилгаантай бороо хожуу, орой тийшээ орно. Зугаалга чамд их ашигтай болохсон, би ч гэсэн хань болоход бэлэн байна. Чамд сонин байж магадгүй гэмээр зарим нэг шинэ санаа миний толгойд орж ирлээ. Тэгээд ч чамайг их ухаантай хүн гэсэн сэтгэгдэл төрж байгаа учраас тэр санаа оноогоо чамтай дуртайяа хуваалцах шүү дээ гэв.
Нарийн бичгийн дарга үхсэн мэт хувхай цайж хуйлаастай цаасаа шалан дээр унагав.
Хүлээтийн үгийг таслах хүн үгүй тул тэрээр үргэлжлүүлэн,
-Чи дэндүү зожгирч, хүнд ерөөсөө итгэхээ больсонд л хамаг зовлон байна. Хамаг саймшрах юмаа ганц нохойд зориулж болохгүй шүү дээ, тийм биз дээ? Игемон, чиний амьдрал мөхөс байна гээд зориглон инээмсэглэв.
Нарийн бичгийн дарга чихэндээ итгэх үү, үгүй юу гэдэг л цорын ганц бодолтой болов. Итгэхээс өөр арга байсангүй. Тэгэхүй дор урьд хожид сонсдоогүй шижээргүй үг дуулсан түргэн ууртай захирагчийн хилэн ямар марзан дүрийг олох бол гэдгийг төсөөлөх гэж оролдов. Нарийн бичгийн дарга захирагчаа хэдий сайн мэдэх ч гэсэн тэр тухай төсөөлж чадсангүй.
Тэгтэл латинаар өгүүлсэн захирагчийн сөөнгө дуу паргиад явчихав:
-Энүүний гарын хүлээсийг тайл!
Хуягуудын нэг нь жадаараа шал тогшсоноо нөгөө хуягтаа бариулаад хоригдол руу очиж хүлгийг нь тайлав. Нарийн бичгийн дарга шалан дээрээс хуйлаастай цаасаа аваад, энэ зуур юу ч тэмдэглэхгүй, юунд ч гайхахгүй хэмээн шийджээ.
-Үнэнээ хэл, чи аугаа их эмч үү? гэж Пилат герегээр аяархан асуув.
-Үгүй ээ, захирагч аа, би эмч биш гэж хоригдол чивчирсэн уяанд хавдсан бугуйгаа аятайхан илбэх зуур хариуллаа.
Пилат булингар нь нэгэнт арилж, бүхэнд танил очс гялалзан буй хилэнт нүдээр хоригддыг өрөмдөх мэт хялайж,
-Би чамаас асуусангүй. Чи чинь бас латин хэл мэдэх юм биш биз дээ? гэж асуув.
-Тийм ээ, мэднэ гэж хоригдол хариулав.
Пилатын шарангуй хацарт улаан туяа татаж, мань хүн латинаар,
-Би нохойгоо дуудмаар байсныг чи яаж мэдсэн бэ? гэв.
-Тэр их амархан, чи юм илзх гээд байгаа юм шиг гараа хий хөдөлгөөд байсан хэмээн хоригдол латинаар хариулж, Пилатыг дуурайн гараа хөдөлгөөд. -Бас уруул чинь... гэв.
-Мөн дөө гэж Пилат өгүүлэв.
Хэсэгхэн зуур дуугүй болцгоосны эцэст Пилат герегээр,
-Тэгэхээр чи эмч үү? гэж асуув.
-Үгүй, үгүй, надад итгэ, би эмч биш.
-За яахав. Чи энэнийгээ нууцдамаар байгаа бол нууцал л даа. Хэрэгт чинь шууд хамаарахгүй зүйл. Ингэхэд чи сүмийг иураах... эсвэл галдан шатаах, эсвэл өөр ямар нэгэн аргаар устгахыг уриалаагүй гэж зүтгээд байна уу?
-Игемон, тийм үйлдэл хийлгэхээр би хэнийг ч уриалаагүй, давтан хэлье. Би оюуны хомсдолтой хүнэрхүү байна гэж үү дээ?
-Өө, хаанаас даа, чи огт төсгүй байна гэж захирагч
аяархан хариулснаа аймаар муухай инээмсэглэн, -Тэгвэл тийм юм болоогүй гэдгийг андгайл гэв.
-Чи намайг юугаар дэнчин тавиулж андгайлуулмаар байна хэмээн хүлгээс суларсан хүн сэргээд ирэв.
-За, үгүйдээн амь насаараа тавь л даа. Амь нас чинь дээсэн дөрөөн дээр байгаа юм чинь түүгээрээ андгайлдаг цаг яг мөн. Дээсэн дөрөөн дээр байгааг чи мэдэж ав!
-Игемон, дээсэн дөрөөн дээр чи аваачсан гэж бодоогүй биз дээ? Тэгж бодож байгаа бол том эндүүрэл.
Пилат хэрдхийн,
-Тэр дээсийг чинь би тас огтолж чадна гэж шазуур зуув.
-Энэ тухайд ч чи бас эндүүрч байна хэмээн хоригдол нарнаас саравчлан халхалж сайхан инээмсэглээд, -Гагцхүү дээсэн дөрөөн дээр аваачсан хүн л өөрөө тас огтолж дөнгөх магад юм биш үү, тийм биз дээ? гэж зөрөв.
-За, за хэмээн Пилат инээмсэглээд, -Ершалаимын гудамжны алмайрагчид чамайг улдан дагацгааж байсан гэдэгт би одоо эргэлзэхгүй байна. Чамайг хэн хэлд оруулсныг бүү мэд, Чи лав л хэлэмгий доломгой хүн байна. Энэ ялдамд асуухад, чи Ершалаимд Сузын хаалгаар илжиг уначихсан орж ирсэн, тэгэхэд чамайг мэргэн цэцэн хүн шиг баахан хар борчууд дагалдан уухай хашгиралдаж байсан гэсэн, тэр үнэн үү? гээд захирагч энэ удаа хуйлаастай илгэн цаас руу дохив.
Хоригдол захирагч руу гайхшран харав.
-Игемон, надад илжигний зүгийн юм юу ч байхгүй. Би Ершалаимд яг Сузын хаалгаар орж ирсэн, гэхдээ ганцхан Левий Матвейг дагуулж явган ирсэн, тэр үед Ершалаимд намайг мэдэх хүн нэг ч байгаагүй юм чинь надад хэн уухай хашгирч байх вэ дээ.
Пилат түүнээс хараа салгалгүй,
-Чи Дисмас гэгч нэг этгээд, бас Гестас, гуравдахь нь Варравван гэх мэт хүмүүсийг мэдэх үү? гэж асуув.
-Тэр сайн санаат хүмүүсийг би мэдэхгүй гэж хоригдол хариулав.
-Нээрэн үү?
-Нээрэн.
-За, тэгвэл одоо чи, яагаад туж “сайн санаат хүмүүс” гэсэн үг хэрэглээд байгаагаа хэлж аль? Чи бүх хүнийг тэгж нэрлэдэг юм уу, хаашаа юм бэ?
-Бүх хүнийг. Хорон санаатай хүн хорвоод байхгүй гэж хоригдол хариулав.
-Анх удаа энэ тухай сонсож байна хэмээн Пилат хямсайснаа, -Гэвч би амьдрал бага мэддэг байж болох юм даа! Үүнээс хойшхийг тэмдэглэхгүй байж болно гэж тэртэй тэргүй юу ч бичихгүй байгаа нарийн бичгийн даргад хэлээд хоригдол руу хандан үргэлжлүүлж, -Чи энэ тухай аль нэгэн герег судраас олж уншаа юу? гэв.
-Үгүй ээ, би өөрийнхөө ухаанаар үүнийг ухаарсан юм.
-Тэгээд чи үүнийгээ номлож байдаг хэрэг үү?
-Тийм.
-За, тэгвэл, жишээ нь, Хархны Эрлэг хочтой зуутын дарга Марк байна, тэр сайн санаат уу?
-Тийм, гэхдээ мань хүн бол үнэндээн золгүй эр. Сайн санаат хүмүүс түүнийг эрэмдэг болгосноос хойш мань хүн хэрцгий догшин болсон. Хэн түүнийг зэрэгмдэглэчихсэн юм бол доо, мэдэж авбал сонин байна?
-Энэ тухай дуртай мэдээлэх байна. Би уг явдлын гэрч л дээ. Сайн санаат хүмүүс түүн рүү баавгай барих гэж байгаа ноход шиг дайрцгааж билээ. Германчууд түүний гар, хөл, багалзуурт нь шигдчихсэн. Явган цэргийн жартын салаа бүслэлтэд орчихсон юм, за тэгээд жигүүрээс нь морин цэргийн анги дайрч ороогүй бол... би тэр ангийг командалж явсан юм... чам шиг философич Хархны Эрлэгтэй ярилцах гавилангүй байх байсан. Энэ явдал Охин Тэнгэрийн Хөндийд Идиставизогийн тэнд болсон тулалдааны үеэр тохиолдсон юм.
-Түүнтэй ярилгщагсан бол ч шал өөр хүн болохсон доо, би тэгж итгэж байна гэж хоригдол мөрөөсөнгүй өгүүлэв.
-Легионы аль нэг офицер юм уу цэрэгтэй ярихыг санаархвал тэдний дарга өчүүхэн ч баярлахгүй байх гэж би бодож байна. Гэвч бид бүхний аз болоход тэр бүтэх зүйл биш, тэгээд ч тэр тухайд хамгийн түрүүнд санаа тавих хүн нь би байх болно гэж Пилат мөчөөрхөв.
Энэ завсар нэг хараацай баганасын дундуур зурсхийн нисэн ирж, алтан адрын доогуур нэгэнтээ эргэлдээд доошлон нисч гонхонд буй зэс хөшөөний нүүрийг хурц далиараа золтой л шүргэчихсэнгүй, тэгснээ нэг баганын толгойн ар руу далд орчихов. Магадгүй, тэнд үүрээ засах санаа төрсөн байж ч болох юм.
Хараацай нисч байх хооронд захирагчийн одоо нэгэнт хөнгөрч цэлмэсэн толгойд нэгэн томъёолол бүрэлдэв. Тэр томъёолол ийм ажгуу: Игемон Га-Ноцри цолтой тэнүүлчин философич Иешуагийн хэргийг шүүн үзээд түүнээс гэмт
хэргийн бүрэлдэхүүн олсонгүй. Тухайлбал, Иешуагийн үйлдэл болон саяхан Ершалаимд болсон замбараагүй явддын хоорондоос өчүүхэн ч холбогдол олсонгүй. Тэнүүлчин фнлософич сэтгэл мэдрэлийн өвчтэй болж таарав. Үүний учир Дээд Шүүхээс Га-Ноцрид заасан алах ялыг захирагч батлахгүй. Гэхдээ Га-Ноцрийн үл гүйцэлдэх, мунхаг яриа нь Ершалаимд элдэв үймээний шалтгаан болж мэдэхийг харгалзан захирагч түүнийг Ершалаимаас холдуулж, Газар Дундын тэнгист Стратоновын цайзад, өөрөөр хэлбэл, яг захирагчийн өргөө байдаг нутагт хорихоор тогтоов.
Үүнийг нарийн бичгийн даргад дуудан өгч бичүүлэх ажил л үлддээ гэсэн үг.
Хараацайн даль Игемоны яг толгой дээгүүр сүрхийж, шувуухай усан оргилуурын тогооны зүг гялсгээд цааш эрх дураараа нисэн одов. Захирагч хоригдол руу харцаа хандуулж, түүний ойролцоо тоос баганаран хуйларч байхыг үзэв.
-Энүүнийх ингээд гүйцээ юү? гэж Пилат нарийн бичгийн даргаас асуусанд цаадах нь,
-Харамсалтай нь дуусаагүй шүү гэж санаанд оромгүй өчөөд Пилатад өөр нэгэн цаас өргөн барив.
-Өөр бас юу байгаа юм бэ? хэмээн Пилат хөмсөг зангидав.
Өгсөн цаасыг уншиж үзээд царай нь бүр жигтэйхэн хувираад ирэв. Хүзүү толгой руу нь хүрэн цус юүлчихэв үү, эсвэл өөр ямар нэг зүйл учрав уу, мань захирагчийн арьсны нь шаргал өнгө үгүйрэн хүрлийн бараантаж, нүд нь ширгэсэн мэт болчихов.
Чамархай руу нь огшиж ирээд булгилан лугшиж буй нөгөө муу нэрт цус нь л гол буруутан биз, харин ямар учиртай нь бүү мэд, захирагчийн хараа нэг л бишдээд явчихав. Тэгэнгүүт хоригдлын толгой нэг тийшээ нисэн одож оронд нь шинэ толгой гараад ирэх шиг харагдав. Тэр халзан толгой дээр ховорхон шүдтэй алтан титэм байна; духан дээр нь арьсыг нь цоо идсэн, тэгээд тос түрхсэн дугуй яр байна; доод уруул нь ёрвойн унжсан шүдгүй шамшгар амтай аж. Бас тагтны ягаан багананууд алга болчихсон юм шиг, цэцэрлэгээс доош тэртээд байх Ершалаим хотын суудны хороолол, ер нь эргэн тойрны бүх юм өгүүлшгүй өтгөн ногоон цэцэрлэгт умбасан мэт Пилатад санагдав. Нэмэрт нь сонсгол нь бас хачин болчихож гэлтэй. Алсад үхэр бүрээ аяархан хэрнээ сүрлэг эгшиглэх ч шиг, тэгснээ
“Дээдсийг басамжлах тухай хууль...” хэмээх ихэмсэг гуншаа дуу тодоос тод сонсдов.
Хоорондоо авцалдаагүй товчхон товчхон ер бусын санаа толгойд зуралзав: “Амь насаа алдсан!”, дараа нь “Амь насаа алдацгаасан!..” гэхчилэн. Тэдгээрийн дундаас хамгийн утгагүй нь заавал байх ёстой ямар нэгэн мөнхрөлийн тухай санаа. Хэний мөнхрөл юм бол?! Тэрхүү мөнхрөл нь тэсэмгүй их уйтгар гунигт унагаж байх шиг.
Пилат бие сэтгэлээ хөвчлөн хий үзэгддийг үлдэн хөөгөөд харааныхаа ончийг тагтан дээр тусгахад өмнө нь хоригддын нүд дахин тодроод ирлээ.
Догшин царайтай, түгшсэн харцтай захирагч Иешуа руу янзгүйхэн харж,
-За, Га-Ноцри, чи аан гэж бай. Чи хэзээ нэгэн цагт их эзэн хааны тухай ямар нэг юм ярьж байсан уу? Хариул! Ярьж байсан уу?.. Эсвэл... ярьж... байгаагүй юу? хэмээхдээ тэрээр “байгаагүй” гэдэг үгийг шүүх хурап дээр тогтсон хэмээс арай сунжруу өгүүлж, түүнээс гадна ямар нэгэн санааг хоригдолд ойлгуулах гэсэн мэт Иешуа руу харцаараа нэгээхэн дохио илгээв.
-Үнэнийг ярихад амархан бөгөөд сайхан даа гэж хоригдол өчив.
-Үнэнийг ярихад чамд сайхан уу, үгүй юу гэдгийг мэдэх хэрэгцээ надад байхгүй гэж Пилат эгдүүцээд, -Гэхдээ чи тэр үнэнийг ярьж л таарна. Харин зайлбаргүй төдийгүй зовлонт үхлийг хүсээгүй бол үг болгоноо цэгнэж яриарай гэв.
Иудейн захирагчид юу гээч тохиосныг бүү мэд, ямар ч байсан мань хүн нарнаас саравчлах мэт гараа өргөөд, тийнхүү өргөсөн гараараа халхалж байгаад хоригдол руу харцаараа ямар нэг дохио өгчихлөө.
-За ингээд хариул, чи Кириафа хотын Иуда гэгчийг мэдэх үү? Чи түүнд эзэн хааны тухай ярьсан бол чухам юу ярьсан бэ?
-Ийм юм болсон л доо хэмээн хоригдол уриалгахан ярьж эхлэв. -Уржигдар орой би сүмийн хавьд нэг залуутай танилцсан юм. Тэр өөрийгөө Кириафа хотын Иуда гэдэг хүн гэж хэлсэн. Намайг Доод Хот руу гэртээ урьж аваачиж зочилсон...
-Сайн санаат хүн үү? гэж Пилат асуугаад нүд нь тун жоготой гялалзав.
-Их сайхан санаатай бас юм сонирхдог хүн хэмээн хоригдол нотлов. -Миний санаа боддыг гойд сонирхсон, намайг сайхан хүлээж авсан...
-Дэнгээ асаасан... гэж Пилат шазуур зуун хоригдолтой өнгө адилтган өгүүлэхдээ нүд нь бас л гялалзан байв.
-Тэгсэн гэж захирагчийн мэдээлэл сайтайд Иешуа гайхасхийгээд, -Тэр намайг засаг төрийн тухай үзэл бодлоо хэлж өгөөч гэсэн. Энэ асуултыг онцгой сонирхож байсан юм билээ гэв.
-Чи тэгээд юу хэлэв дээ? Эсвэл чи юу ярьснаа мартчихсан гэж хариулах гэж байна уу? гэж Пилат асуув. Дууны нь өнгөнд горьдлого тасарсан аяс илэрхий.
-Би нэлээд юм ярьсан гээд хоригдол үргэлжлүүлэв: - Түүний дотор аливаа засаг бол хүний хувьд хүчирхийлэл мөн, эзэн хаадын болон өөр ямар нэгэн засаг байхгүй болох цаг ирнэ. Хүн үнэн, шударга ёс хоёрын хаанчлалд шилжинэ, тэр үед ер нь ямар нэгэн засгийн хэрэгцээ арилна гэж би ярьсан.
-Цааш нь!
-Цаашаа юу ч болоогүй. Харин хүмүүс гүйж орж ирээд намайг хүлцгээсэн, тэгээд шорон руу аваад явсан.
Нарийн бичгийн дарга ганц ч үг гээхгүйг хичээн илгэн цаасан дээр түргэн таталгав.
-Эзэн хаан Тиверийн засаг шиг аугаа их бөгөөд хүний төлөө сайхан засаг орчлон дээр хэзээ ч байгаагүй, одоо ч алга, ирээдүй хойшид ч гарахгүй! гэж айлдсан Пилатын өвчтэй сөөнгө хоолой задраад ирэв.
Захирагч, яагаад ч юм бэ, нарийн бичгийн дарга, хуяг хоёрыг хорсолтой харж байв.
-Тийм учраас төр засгийн тухай чам шиг солиот ялтан ярьдаг юм биш! Хуягийг тагтнаас гарга! гэж хашгирснаа Пилат нарийн бичгийн дарга руугаа эргэж, -Ялтан бид хоёр хоёулхнаа үлдэнэ, энд төрийн хэрэг явагдаж байна гэж нэмж хэлэв.
Хуяг жадаа өргөн, тахтай ногтон гутлаараа нэгэн хэмээр товшилсоор тагтнаас цэцэрлэг рүү гарч одоход нарийн бичгийн дарга ч араас нь гарлаа.
Тагтан дээрх хэсэг зуурын анир чимээгүйг гагцхүү оргилуурын усны аялгуу л сарниаж байв. Оргилуурын цоргоны үзүүрт ус тавагархуу болж ирснээ ирмэг нь эмтрэн унах мэт таз тая тийшээ сад тавин гожгодож бүхийг Пилат ажиглав.
Хоригдол эхлээд ам нээв:
-Кириафын тэр нэг хөвүүнтэй би юм ярьснаас болж ямар нэг гай түйтгэр үүдэж ээ дээ, янз нь. Игемон, түүнд нэг золгүй явдал тохиох нь гэж миний совин татаад байна.
Захирагч хачирхан инээвхийлэв.
-Кириафын Иудагаас арай илүү өрөвдмөөр, Иудагаас хавьгүй илүү зовох хүн энэ хорвоо дээр чиний хувьд байх шиг надад санагдах юм! Тэгэхээр тууштай цэвдэг алуурчин Хархны Эрлэг Марк, яриа таниулгын чинь хариуд чамайг зодсон хүмүүс (захирагч Иешуагийн балбуулсан нүүрийг заав), хамсаатнуудтайгаа бүлэглэж дөрвөн цэргийг бүрэлгэсэн зандалчин Дисмас, Гестас хоёр, за эцэст нь шившгийн муухай урвагч Иуда энэ тэр цөм сайн санаат хүмүүс үү?
-Тийм гэж хоригдол хариулав.
-Тэгээд бас үнэний хаанчлал тогтох уу?
-Тогтоно, Игемон гэж Иешуа итгэл төгс харнулав.
-Хэзээ ч тогтохгүй! гэж Пилат Иешуаг ухартустал нь ёрын муухай дуугаар гэнэт хашгирав. Тэрвээр олон жилийн өмнө Охидын Хөндийд цэргүүддээ, “Цаадуулаа цавч! Цавчаад бай! Хархны Эрлэг аварга баригдчихлаа!” хэмээн тэгж хашгирч байсан билээ. Тийнхүү Пилат цэрэгт байхаас сөөнгөтсөн дуугаа өндөрсгөж, гадаа цэцэрлэгт дуулдахаар “Ялтан! Ялтан! Ялтан!” гэж үгчлэн нухацтай дуудав.
Тэгснээ дуугаа намсгаад,
-Иешуа Га-Ноцри, чи ямар нэгэн бурханд сүсэглэдэг үү? гэж асуув.
-Бурхан ганцхан, би түүнд сүсэглэдэг гэж Иешуа хариулав.
-Тэгвэл түүндээ заябир! Гэвч энэ чинь даанч тус болохгүй хэмээн Пилат хоолой нь бараг таг болж, -Авгай байхгүй юу? гэж өөрийнхөө яаж байгааг эс ойлгон. яагаад ч юм бэ, гунигтай асуув.
-Байхгүй ээ, би ганц бие.
Захирагч яасныг бүү мэд, гэнэтхэн,
-Занатг хот гэж бувтнаад бээрчихсэн мэт мөрөө шилгээж, хоёр гараа угаах лугаа адил эргэлдүүлэн үрчив.
-Чамайг Кириафын Иудатай уулзахаас чинь өмнө хутгалаад алчпхсан бол дээр байх байж дээ, хөөрхий.
-Игемон, намайг алах гээд байгааг би ойлгож байна, чи намайг тавьчихгүйсэн болов уу гэж хоригдол түгшсэн дуугаар санаандгүй гуйв.
Пилатын нүүр татвалзан ярвайжээ. Тэрээр улайж үрэвссэн нүдээр Иешуаг хараад,
-Зовлонт хүн чи, чиний ярьсан шиг юмыг ярьсан хүнийг 1'омын захирагч суллана гэж болгоож байна уу? Ээ, бурхад
минь, бурхад минь! Эсвэл чи намайг чамтай байраа солиход бэлэн байна гэж бодож байна уу? Би чиний санаа бодлыг хэрхэвч зөвшөөрөхгүй байна! Чи намайг сонс: Чи энэ цаг мөчөөс эхлэн үгүйдээн ганц үг хэлэх юм бол хэн нэгэнтэй яриа сэдэх юм бол надаас эмээгтүн! Чамд дахин хэлье: эмээгтүн! гэж өгүүлэв.
-Игемон...
-Дуугаа тат! гэж Пилат хашгираад тагт руу дахин сүрхийн орж ирсэн хараацай руу галзуугийн нүдээр харснаа, -Наашаа ирцгээ! гэж дуудав.
Тэгээд нарийн бичгийн дарга, хуяг хоёр эргэж ирж байраа эзэлмэгц Пилат Дээд Шүүхийн хурлаас гэмт хэрэгтэн Иешуа Га-Ноцрийд заасан алах ялыг батапж байгаагаа зарлаж, нарийн бичгийн дарга түүний хэлснийг бичиж авав.
Нэг минутын дараа гэхэд Хархны Эрлэг Марк захирагчийн өмнө зогсож байв. Захирагч түүнд тушаал болруун: Гэмт хэрэгтнийг нууц албаны даргад тушаа, тушаахдаа Иешуа Га- Ноцрийг бусад хэрэгтнээс тусгаарласан байх тухай, түүнчлэн нууц албаны багийвханд Иешуатай аливаа юм ярих, эсвэл түүний ямар нэгэн асуултад хариулахыг хориглосон, энэ хоригийг эс дагавал маш хатуу залхаан цээрлүүлэх тухай захирагч миний шийдвэрийг түүнд бас мэдэгд.
Маркийн дохиогоор хуягууд Иешуаг бүслэн авч түүнийг тагтнаас гаргав.
Дараа нь захирагч дээр энгэр дээрээ гялалзсан арслангийн толгойтой, бүргэдийн өд хатгасан дуулгатай, илднийх нь агсарга алтан баавартай, өвдгөө хүртэл хэрсэн уяа бүхий гурван давхар ултай сөөхий өшиглөж, зүүн мөрөн' дээгүүрээ час улаан цув тохсон цайвар бахалтай гоолиг сайхан эр хүрч ирэв. Энэ хүн легион команддагч элчин аж. Захирагч түүнээс Себастийн хороо одоо хаана байгааг асуув. Себастийнхан ард олонд гэмт хэрэгтнүүдийн ялыг зарлан мэдэгдэх морин тойруулгын урд талбайг хамгаалан бүслээд байгааг элчин мэдэгдэв.
Захирагч үүнийг сонсоод Ромын хорооноос хоёр зуут гаргахыг элчинд даалгав. Нэг зуут нь Хархны Эрлэгийн командлал дор гэмт хэрэгтнүүд, цаазаар авах төхөөрөг хэрэгслийн хөсөг түүнчлэн хороогчдыг Халзан уул руу аваачихад хуяглан харгалзаж, газар дээрээ очмогц дээд талын бүслэлтийнхэнтэй нэгдэх ёстой. Нөгөө зуутыг нь шууд одоо Хапзан уул руу илгээж, уулыг даруй бүслэн хамгаапж эхэлвэл зохино. Бас яг тэр зорилгоор, өөрөөр хэлбэл, Халзан уулын хамгаалаптад сирийн таван зуутын морин цэргийн хороог нэмэгдэл хүч болгон илгээхийг захирагч элчинд хүсэлт болгов.
Элчин тагтнаас гарч одмогц захирагч Дээд Шүүхийн ерөнхийлөгчийг хоёр гишүүн болон Ершалаимын сүмийн харуулын даргын хамт ордонд залж ирүүлэхийг нарийн бичгийн даргад тушаагаад, энэ хүмүүстэй зөвлөлгөөн хийхийн өмнө ерөнхийлөгчтэй эхлэж ганцаарчлан уулзахаар зохион байгуулахыг хүсч буйгаа нэмж мэдэгдэв.
Захирагчийн тушаалыг түргэн зуур ёсоор болгосон тул захирагч, Дээд Шүүхийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Иудейн их лам Иосиф Каифа хоёр цэцэрлэгийн дээд дэвсэг дээр, шат манасан хоёр гантиг арслангийн дэргэд тааралдах үед сүүлийн хэдэн өдөр Ершалаимыг нохой гаслам шарж байгаа нар орой дээр хараахан ирж амжаагүй байлаа.
Цэцэрлэгт нам гүм. Захирагч баганасын дороос гарч цэцэрлэгийн ер бусын зааны хөл гэмээр голтой далдуу мод бүхий нар шарсан дээд талбай руу очив. Энэ тапбай дээрээс захирагчийн үзэн яддаг Ершалаим хот тэр чигээрээ, дүүжин гүүрнүүдтэйгээ, хэрэм цайзтайгаа, хамгийн гол нь Ершалаимын сүм хэмээх дээвэр нь лууны алтан хайрс гэлтэй дүрслэн бичихийн аргагүй луугар том гантиг дугантайгаа, юутай хээтэйгээ нүдний өмнө дэлгээстэй мэт байдаг билээ. Ордны цэцэрлэгийн доод дэвсгүүдийг хотын талбайгаас заагласан чулуун хананы тэнд, тэртээ доороос олны шуугиан дүнгэнэж, тэр дундаас уйлаан ч юм уу, ёолоон ч юм уу бүү мэд, бүдэг нарийн дуу үе үе тодрон байх нь захирагчийн хурц сонорт өртлөө.
Ершалаимын оршин суугчдын сүүлийн үймээнүүдээс уймарсан тоо томшгүй олон хүн хотын талбайд аль хэдийн цугларчихаад ялын шийдвэрийг тэсэн ядан хүлээж байгаа, тэдний дотор бушуу гүйдэлтэй усны наймаачид байгаа юм байна гэдгийг захирагч ойлгов.
Захирагч нүгэлтэй бүгчим халуунаас салахын түүс болж их ламыг тагт руу очихыг урьсан боловч Каифа эелдэгхэн хүлцэл өчиж тийшээ очих боломжгүйгээ тайлбарлав. Пилат юүдэнгээ яльгүй халзарч яваа толгойдоо углаад яриагаа зхлэв. Тэр хоёр герегээр ярилцжээ.
Пнлат Иешуа Га-Ноцрийн хэргийг шүүн гунгааж алах ялыг батласнаа хэлэв.
Ингэснээр өнөөдөр ёсоор болгох ёстой алах ялыг Дисмас, Гестас, Вар-равван гэдэг гурван зандалчин. Түүнээс гадна энэ Иешуа Га-Ноцри дөрөвт заажээ. Ард олныг эзэн хааны эсрэг бослогод турхирсан эхний хоёрыг Ромын захиргааныхан туладцаж байж барьсан, тэгээд захирагчийн мэдэлд байгаа учир энд тэдний тухай ярих зүйл байхгүй. Нөгөөдүүл буюу Вар-равван, Га-Ноцри хоёрыг орон нутгийн захиргааныхан барьсан, Дээд Шүүх ял оноосон. Хуулийн ч дагуу, тогтсон заншлын ч дагуу өнөөдөр золгож буй Дээгүүр Өнгөрөхийн их баярт зориулан энэ хоёр гэмт хэрэгтний нэгийг суллаж тавих хэрэгтэй болно.
Тийм учраас Дээд Шүүх энэ хоёр гэмт хэрэгтний хэнийг нь суллах санаатай байгааг захирагч мэдэхийг хүсч байна: Вар-равваныг уу, Га-Ноцрийг уу? Каифа асуулт өөрт нь тодорхой байгаагийн тэмдэг болгож толгой мэхсхийгээд,
-Дээд Шүүх Вар-равваныг суллахыг хүсэлт болгож байна гэж хариулав.
Их лам яг ингэж хариулна гэдгийг захирагч сайн мэдэж байсан, гэхдээ ийм хариулт түүнд үнэхээр гайхшрал төрүүлж байна гэдгийг харуулах зорилготой байжээ.
Пилат үүнийгээ тун уран хийсэн ажээ. Ихэмсэг царайтай захирагчийн хоёр хөмсөг нь духан дээрээ гарч, их ламын нүд рүү эгцчэн харав.
-Саяны хариултад би гайхаж байна. Дутуу ойлголцсон юм байх вий дээ хэмээн захирагч дөлгөөхөн өгүүлэв.
Пилат учрыг нарийн тайлбарлав. Ромын засаг захиргаа орон нутгийн сүм хийдийн захиргааны эрхэнд өчүүхэн ч халддаггүй, их лам үүнийг сайн мэднэ, гэхдээ одоогийн тохиолдолд барим тавим алдаа илт байна. Тэгэхээр Ромын засаг захиргаа тэр апдааг засуулахыг сонирхож байгаа нь мэдээж.
Үнэн хэрэгтээ Вар-равван, Га-Ноцри хоёрын гэмт хэрэг хүнд хөнгөний хувьд жишихийн аргагүй ялгаатай. Илт гачзуу солиотой хоёрдахь этгээд Ершалаим болон бусад зарим газар олон түмнийг бухимдуулсан утга учиргүй юм ярьсан төдий буруутай байхад нэгдэх этгээд хамаагүй хүнд ялтай. Тэр бол самуун дэгдээхийг шууд уриалаад зогсоогүй түүнийг барьж авах гэсэн манаачийн амь насыг хөнөөсөн. Вар-равван Га-Ноцрийг бодвол хавьгүй аюултай.
Энэ бүх дурдсаныг үндэс болгон захирагч их ламд шийдвэрээ эргэж харж, ял заагдсан хоёроос аль бага хорлолтойг нь, тэр нь чухамдаа Га-Ноцри гэдэг нь эргэлзээгүй, суллаж тавихыг хүсэлт болгож байна. Яаж болгоохсон бол?
Каифа Пилатын нүд рүү эгцлэн харж намуухан боловч итгэлтэй дуугаар, Дээд Шүүх уг хэрэгтэй анхааралтай танилцсан, тэгээд Вар-равваныг чөлөөлөх санаатайгаа хоёрдахь удаагаа мэдэгдэж байгаагаа хэлэв.
-Яана гэнэ ээ? Бүр би өөрөө биечлэн хүсэлт уламжлаад байхад уу? Ромын засаг захиргааг төлөөлөн ярьж буй хүний хүсэлтийг үү? Их ламтан, тэгвэл гуравдахь удаагаа давтан хэл.
-Тэгвэл Вар-равваныг чөлөөлж байна гэдгийг бид гуравдахь удаагаа мэдэгдье гэж Каифа зөөлхөн өчив.
Ингээд бүх юм дуусах нь тэр, цааш нь ярилцах юм огт алга. Га-Ноцри үүрд талийж одно, тэгэхээр захирагчийн аймшигт хорон өвчнийг хэн ч анагаахгүй, түүнийг үхлээс өөр аврах эм тан үгүй. Яг ийм бодол толгойд орсонд Пилат эс гайхав. Түрүүн тагтан дээр байхад нөмөрч ирээд байсан нөгөө л аанай ойлгомжгүй гуниг хамаг бие сэтгэлийг нь эзэмдээд болдоггүй. Үүний учрыг тайлах гэж даруй мэрийвээс тун хачин тайлбар гарав: Мань хүн ял заагдсан этгээдтэй ямар нэг юм дутуу ярьсан, эсвэл магадгүй дутуу сонссон ч юм шиг бүдэг бадагхан санагдав.
Пилат энэ санааг үлдэн хөөхөд хоромхон зуур зурсхийн орж ирсэн шигээ гялсхийн нисэн арилав. Хэдийгээр тэр санаа нь нисээд явчихсан ч гунигийн учир начир олдсонгүй. “Мөнхрөл... мөнхрөл ирлээ...” гэсэн өөр нэгэн товчхон санаа цахилгаан шиг манасхийгээд дорхноо унтарчихсан, гунигийг түүгээр тайлбарлалтай нь биш дээ. Хэний мөнхрөл ирсэн болох вэ? Захирагч үүнийг ойлгож чадсангүй, тэгсэн хэрнээ энэ учир битүүлэг мөнхрөлийн тухай бодмогц халуун нартай ч гэсэн хамаг бие нь хүйт даагаад явчихав.
-За, яахав, түүгээр чинь болог гэж Пилат өгүүлэв.
Тэгээд эргэн харж нүднээ тусах барааг хараачлаад бүх юм өөр болчихсоныг үзээд гайхаж хоцров. Сарнайгаа дааж ядсан өргөст бутс алга болчихож, дээд талын дэвсгийг эмжсэн майлаас модос, бас анар жимсний мод, бас ногоон ургамалд умбасан цагаан хөшөө, үгүй, ерөөсөө ургамал ч өөрөө алга болчихож. Энэ бүхний оронд час улаан өтөг долгилж, дотор нь замаг хиг туйвлан байснаа тэр чигээрээ нэгэн зүгт хөврөн хөвөхөд Пилат ч түүнийг даган хамт хөдөллөө. Одоо хамгийн аймшигт уур хилэн, арчаагүйн уур хилэн түүнийг боймлон шатааж нэгэн зүгт аван одож байна.
-Миний дотор давчдаж байна, жигтэйхэн давчдаж байна! гэж Пилат дуу алдав.
Тэрээр чийгтэй хүйтэн гараараа цувныхаа захны горхийг тас татаж элсэн дээр хөсөр хаяв.
-Өнөөдөр бүгчим байна, нэг газар аянгатай бороо орж байх нь хэмээн Каифа мэнчийтэл улайсан захирагчаас хараа салгалгүй дуугарав. Тэрээр нөмрөн айсуй гай түйтгэрийг зөн совингоороо мэдэрчээ. “Энэ жилийн аврал cap ямар аймшигтай болох нь вэ!”
-Үгүй ээ, бүгчим байгаагаас болж байгаа юм биш, харин чамаас болж би бачуураад байна, Каифа, хэмээн Пилат нүдээрээ инээмсэглэснээ, -Их лам, чи биеэ мэдээрэй гэж нэмж хэлэв.
Их ламын хар нүд гялалзаж, түрүүн захирагчийн гайхаж байснаас дутуугүй мэлэрсэн царай гаргав.
-Би юу сонсов оо, захирагч аа? хэмээн Каифа бардам тайван хариу өчив. -Бидний заасан ялыг чи өөрөө баталсан, тэгээд одоо болохоор намайг заналхийлж байна уу? Ингэж болох уу? Ромын захирагч ямар нэг юм хэлэхээсээ өмнө үг болгоноо цэгнэн сонгодогт нь бид дасчихсан улс. Игемон, чи бид хоёрын яриаг хүн сонсчих вий дээ?
Пилат үхмэл харцаар их ламыг харснаа инээх дүр эсгэн арзайсхийв.
-Хаанаас даа, их лам минь! Энд чи бид хоёрыг одоо сонсох хэн байх вэ? Би өнөөдөр даазлуулах гэж байгаа солиотой тэнүүлч хүүтэй төстэй байна гэж үү дээ? Би томоогүй банди уу, Каифа? Би хаана, юу ярихаа мэднэ. Цэцэрлэг бүслээтэй, ордон бүслээтэй, оготно шургах ч онгорхой нүх сүв байхгүй. Оготно битгий хэл нөгөө Кириафын хэн билээ... тэр ч нэвтэрч чадахгүй. Ингэхэд, их лам, чи тийм хүнийг мэдэх үү? Хмм... тэр этгээд ийшээ нэвтэрч ирэх юм бол өөрийгөө ёстой үнэн голоосоо өрөвдөх хэрэг гарна даа, ингэж хэлбэл чи надад, мэдээж, итгэнэ биз дээ? Тэгэхээр, энэ цаг мөчөөс хойш чи амар заяагаа үзэхгүй гэдгээ мэдэж ав, их ламтан! Чи ч, танай ард түмэн ч амар заяа үзэхгүй! хэмээн Пилат баруун тийш тэртээ өндорлог дээр гялалзан буй сүм рүү зааснаа, -Үүнийг чамд би -Алтан Жадат морин хүлэгт Понтийн Пилат хэлж байна! гэв,
-Мзднэ, мэднэ! гэж хар хуузат их лам нүд нь гялалзан зоригтой хариулав. Тэгээд өрөөсөн гараараа дээд тэнгэрт залбиран, -Чи иудейн ард түмнийг үзэхийн муугаар үзэн яддагийг тэд мэднэ, чи энэ ард түмэнд их гай түйтгэр авчирна, гэхдээ чи түүнийг бүрмөсөн хөнөөж чадахгүй! Бурхан түүнийг өмгөөлнө! Бүхнийг болгоогч эзэн хаан бидний дуу хоолойг сонсоно, заавал сонсоно, хорлогчин Пилатаас биднийг өмөөрч ивээлдээ авна.
-Тэр дэмий! гэж Пилат дуу нь чангарав. Одоо нэгэнт элдэв хуурамч дүр эсгэх хэрэгдээгүй, бас үг болгоноо сонгох хэрэгцээгүй болсон тул үг хэлэх тоолонгоор бие нь хөнгөрөн байна: -Чи намайг эзэн хаанд дэндүү олон ховлосон, одоо миний ээлж ирлээ, Каифа! Одоо надаас мэдээ нисч одно, гэхдээ Антиохиягийн амбан сайд руу биш, Ром руу ч биш, харин шууд Капрея руу, эзэн хаан руу та нар Ершалаимд илэрхий самуун дэгдээгчийг яаж алах ялнаас хэлтрүүлж байгаа тухай мэдээ нисэн одно. Би та нарын ашиг тусыг бодож Соломоны цөөрмийн усаар Ершалаимыг ундаалах гэж байсан удаатай, одоо түүнийг уснаас шал өөр юмаар ундаална даа! Үгүй ээ, усаар биш! Би та нараас болж эзэн хааны нэрийн үсэгтэй бамбай сүлдийг хэрмийн хананаас хуулж, цэргээ шилжүүлэн байрлуулахад хүрч байсан, бас энэ удаа танай энд юу болж байгааг биечлэн ирж үзэхээс өөр аргагүй болсныг чи харж байна, чи энэ бүхнээ сана! Их лам, чи миний үгийг сана. Чи Ершалаимд цэргийн нэг бус хороог харна даа, гайгүй! Хотын хэрмэн дор Фульминатын легион бүгдээрээ ирнэ, араб морин цэрэг ч хүрэлцэн ирнэ, тэгэхэд чи уйлаан майлааны гашуун орь дууг сонсох болно! Тэр үед чи аварсан Вар-равванаа нэхэн санаж, гэм халгүй юм номлож явсан философчийг үхэл рүү тонилгосондоо харамсах болно!
Их ламын нүд нь гялалзан царай нь толборон байна. 'Гэрээр захирагч шиг арзайн инээмсэглээд ингэж хариулав:
-Захирагч аа, чи өөрөө наад ярьж байгаа юмандаа нтгэж байна уу? Үгүй, итгэхгүй байна шүү дээ! Тэр ард олны толгой эргүүлэгч чинь манай Ершалаимд лав л энх амгаланг авчраагүй, үүнийг морьтон чи ч сайн ойлгож байгаа. Чи бол тэр этгээд ард олныг үймүүлэг, сүсэг бишрэлийг нь доромжлог, тэгээд тэднийг ромын илдний бай болог гэсэндээ л түүнийг суллах гэсэн! Харин иудейн их лам би амьд байгаа цагтаа сүсэг бишрзлээ доромжлуулахгүй, ард түмнээ хамгаална! Пилат, чи дуулж байна уу? хэмээн Каифа гараа хорсолтой өргөн зангаад, -Захирагч, чи сайн чагна! гэв.
Каифа дуугүй болохуйд, Их Иродын цэцэрлэгийн хзрэм рүү яг тулан түрж буй далайн шуугиан шиг чимээ захирагчид дахиад сонсдов. Дороос хөөрч буй эл чимээ аахирагчийн нүүрийг төдийгүй хөл рүү нь дэлсэж байна. Харин мань хүний ар талд, ордны жигүүрийн тэртээ
цаанаас бүрээний түгшүүртэй дуу, зуу зуун хөлийн нүсэр чимээ, төмрийн харшилдаан сонсдож байх аж. Захирагч үүнийг сонсонгуут ромын явган цэрэг түүний тушаал ёсоор жигдрэн хөдөлж, самуун дэгдээгчид, зандалчдын зүрхэнд шар ус хураадаг цаазын өмнөх жагсаалдаа яаран буй нь энэ гэдгийг ойлгов.
-Захирагч, чи сонсож байна уу? Энэ бүхнийг нөгөө арчаагүй зандалчин Вар-равван мандаалаа гэж чи надад хэлж чадна гэж үү дээ? хэмээн их лам хоёр гараа өргөхөд хар юүдэн толгойноос нь мултран унав.
Захирагч гарынхаа араар нойтон хүйтэн духаа арчиж, эхлээд газар руу, дараа нь дээш өлийж тэнгэр өөд нүдээ онийн хараад улайссан бөмбөлөг бараг чанх орой дээр ирчихсэн, Каифын сүүдэр арслангийн сүүлэн тус авчиж атирсан мэт болсныг үзээд,
-За, үд болох нь. Бид яриандаа хаячихжээ, гэтэл яриа бас дуусаагүй байна гэж дөлгөөхөн өгүүлэв.
Тэрээр уран тансаг үгээр их ламаас хүлцэл өчиж, шуурхай зөвлөлгөөний сүүлчийн хэсэгт оролцох бусад хүнийг дуудах, түүнчлэн цаазтай холбогдсон бас нэг шийдвэр өгчихөөд ирэх хооронд түүнийг замбагын сүүдэрт сандал дээр суугаад хүлээзнэж байхыг хүсэв.
Каифа баруун гараа зүрхэн тус наминчилж эелдэг нь аргагүй мэхсхийгээд цэцэрлэгт хоцорч, Пилат тагт руугаа эргэж очив. Тэнд хүлээж байсан нарийн бичгийн даргадаа дууддага харзнан цэцэрлэгийн доод талын дэвсгийн усан оргилууртай дугуй асарт сууцгааж байгаа легионы элчин, хорооны захирал, түүнчлэн Дээд Шүүхийн хоёр гиигүүн; сүмийн харуулын дарга энэ тэрийг цэцэрлэг рүү урихыг даалгав. Пилат, тэднийг цугларангуут өөрөө гарч ирнэ гэж нэмж хэлээд дотогшоо орд руу орлоо.
Нарийн бичгийн дарга зөвлөлгөөнийхнийг цуглуулж байх хооронд захирагч бараан хөшгөөр сүүдэрлэсэн өрөөнд ордны дотор нарны туяанаас болгоомжпох шаарддагагүй атал юүдэнгээр тал нүүрээ халхалсан нэгэн хүнтэй уулзав. Энэ уулзалт маш товчхон боллоо. Захирагч тэр хүнд хэдхэн үг аяархан хэлсэн даруй цаадах нь салан одож, Пилат өөрөө баганасын дундуур гарч цэцэрлэг рүү очив.
Тэнд захирагчийн цуглах ёстой гэж үзсэн хүмүүс нэгэнт бүрдсэн тул Иешуа Га-Ноцрийн алах ялыг баталж байгаагаа тэдний нүүрэн дээр хүйтэн царайтай, ёсорхуу нотлон мэдэгдээд, гэмт хэрэгтнүүдээс хэнийх нь амийг болгоон соёрхохыг Дээд Шүүхийн гишүүдээс албан ёсоор лавлав. Тэр хүн нь Вар-равван гэсэн хариу аваад захирагч,
-За, их сайн байна хэмээснээ нарийн бичгийн даргадаа энэ тухай зөвлөлгөөний тэмдэглэлд даруй тусгахыг даалгаад элснээс түүний авч өгсөн нөгөө горхио атгандаа чанга гэгч нь базаж ёс төртэйгөөр, -Цаг боллоо! гэж хэлэв.
Тэгмэгц тэнд байсан хүмүүс бүгд мансуурам үнэр анхилсан сарнайн бут хоёр талаар нь ханалан эгнэсэн өргөн гантиг шатаар доош хөдөлж, цаад талд нь Ершалаимын цэнгэлдэх хүрээлэнгийн олон багана, хөшөө харагдаж байгаа чулуу тэгшхэн дэвссэн том талбай руу гардаг их хаалга руу, ордны хэрмэн хашаа руу улам бүр дөтлөн уруудацгаав.
Тэд цэцэрлэгээс талбай руу хүрч очоод, талбайн дээр ноёлон буй чулуун тайзан дээр гармагц Пилат орчныг эргүүлдэн хараад байддыг ойлгож авав. Тун сая түүний явж өнгөрсөн орон зай, өөрөөр хэлбэл, ордны хэрэмнээс тайз хүртэлх орон зай хов хоосон байсан бол Пилатын урд талд үй олон хүн битүү шигсэн тул чухамдаа талбай гэж харагдах юм алга. Хэрэв Пилатын зүүн гар талаас Себастийн хорооны цэргүүд гурван эгнээгээр, баруун гар талаас Итурейн нэмэгдэл хорооны цэргүүд тэр үй олон хүнийг тус тус хашиж байгаагүй бол хүмүүний энэ далай тайзыг төдийгүй арын чөлөөлсөн зайг нөмрөн үерлэх нь илт.
За, ингээд, Пилат ямар ч хэрэггүй атгаж яваа горхио зөнгөөрөө базсаар, нүдээ онийлгосоор тайзан дээр гарч явчихсан хэрэг. Захирагч нүдээ онийлгоод байгаа нь наранд гялбасных огт биш! Мань хүн, яагаад ч юм, нөгөө ял заагдсан хүмүүсийг л харах дургүй байж. Тэднийг одоо өөрийнх нь араас тайзан дээр гаргаж ирнэ гэдгийг тэрээр маш сайн мэдэх билээ.
Хүмүүний далайн захын хадан хясаан дээр час улаан дотортой цагаан цув буй болмогц юм харахгүй буй Пилатын хоёр чихийг дууны долгион дэлддээ: “Га-а-а...” Энэ долгион тэртээ морин тойруулгын хавьд үүсч, намуухан эхлэснээ тэгсхийгээд аянгын дуу шиг нүргэлэн хэдэн хором ийнхүү цууриатсанаа намсаад явчихав. “Намайг харцгаачихаж” гэж захирагч бодов. Дуун долгион доод цэгтээ хүрэлгүй гэнэтхэн дахиад чангарч хүч авсаар эхнийхээсээ дээш гарахад, далайн давалгаан дээр хөөс цахардаг лугаа адил тэрхүү хоёрдахь долгион дээр шүгэлдэх, хүүхнүүдийн ёолох салангид дуу их нүргээний дундаас ялгаран цахрах ажээ. “Энэ бол нөгөөдүүлийг тайзан дээр гаргасан байх нь, харин ёолох дуу
бол бөен хүн урагш ханарахад хэдэн хүүхэн дарагдчихсан хэрэг” гэж Пилат бодов.
Тэрээр энэ үй олон амьтан дотроо хуримталсныг өөрснөө гаргаж, өөрснөө чимээгүй болохоос нааш ямар ч хүчээр түүнийг чимээгүй болгох арга байхгүйг мэдэх учир хэсэг зуур хүлээзнэв.
Тэгээд тэр мөчийг болонгуут захирагч баруун гараа дээш нь огцом өргөвөөс хүмүүний далайгаас сүүлчийн чимээ хийсэн арилвай.
Чингэвээс Пилат халуун агаар чадах чинээгээрээ цээж дүүрэн хурааж хүчлэн хашгирахуйд түүний сөөнгө дуу мянга мянган толгойн дээгүүр хөврөн тархах нь тэр:
-Их эзэн хааны алдраар!
Тэгтэл ч төмөр хавирах мэт хахир дуу тас тасхийн мань захирагчийн чихийг дэлдсэн нь хороодын цэргүүд жад, тэмдгээ дээш сацдан сойж зүрхэнд ормоор хашгиран уухайлсан байх ажгуу:
-Эзэн хаан мандтугай!
Пилат толгойгос Олийн нүүрээ наранд тушаав. Тэгвээс зовхин дор нь ногоон гал дүрсхийж, улмаар тархинд нь гал авалцахуйд сөөнгө хоолойноос урсах арамай үгс шавсан хүмүүсийн дээгүүр нисэн түгэв:
-Хүн алсан, үймээн самуунд турхирсан, хууль цааз, сүсэг бишрэлийг доромжилсны учир Ершалаимд баригдсан дөрвөн гэмт хэрэгтэн шонд дүүжлүүлэх жигшүүрт ял заагджээ! Энэ ялыг одоо Халзан ууланд ёсоор болгоно! Гэмт хэрэгтнүүдийн нэрс: Дисмас, Гесгас, Вар-равван, Га-Ноцри. Тэд та нарын өмнө энэ байцгааж байна!
Пилат гэмт хэрэгтнүүд байх ёстой газраа байгааг мэдэж буй учир тэдний зүг харалгүй зүгээр л гараараа баруун тийш нь заав.
Хурсан олон дотор нь онгойж байгаа юм уу, гайхширч байгаа юм уу, уулгалан дүнгэнэлдэв. Чимээ намдмагц Пилат үргэлжлүүлэв:
-Гэхдээ хуулийн дагуу, тогтсон заншлын дагуу Дээгүүр Өнгөрөхийн баярыг тохиолдуулан бодь сэтгэлт их эзэн хаан Дээд Шүүхээс товлож, Ромын захиргаанаас баталсан аль нэг гэмт хэрэгтний нүгэлт амь насыг өршеөн хэлтрүүлдэг учраас тэдний зөвхөн гурвыг цаазлана!
Пилат ийнхүү хашгирах завсар хүмүүсийн дүнгэнээн асар их нам гүм байддаар солигдож байгааг мэдэрлээ. Одоо түүний чихэнд ямар ч чимээ амиа эс сонсдон, тэр ч байтугай орчны хамаг юм ерөөсөө алга болчихсон мэт Пилатад нэгэн зуур санагдав. Түүний үзэн яддаг хот сөнөж, зөвхөн мань хүн нүүрээрээ тэнгэр тулчихсан, халуун нарны эгц туяанд ганцаараа шарагдаад зогсож байх шиг. Пилат нам гүм байдлыг жаахан барьзнаад дахин хашгирч эхлэв:
-Одоо та бүхний нүүрэн дээр суллагдах хүний нэр бол... Тэрээр азтай гайхлын нэрийг хэлсний дараагаар сөнөмөл хот амь орж, түүнээс хойш ямар ч юм хэлээд хэн ч сонсохгүй гэдгийг мэдэх тул бүх юмаа хэлсэн эсэхээ шалган, хэрэгтний нэрэн дээр дахин нэг зогтусч амсхийв.
“Болж уу? гэж Пилат өөртөө чимээгүй шивнэв. -Болжээ. Нэр!”
Ингээд захирагч дуугаа хураасан хотын дээгүүр “р” үсгийг доргиулан хашгирвай:
-Вар-р-равван!
Тэгвээс толгой дээр нь нар хангинан хага үсэрч, хоёр чих рүү нь гал төөнөөд явчих шиг санагдав. Энэ гал дотор орь дуу, уйлаан майлаан, хөхрөлдөөн, шүгэлдээн холилдон буцалж байх ажгуу.
Пилат эргэж, тайзан дээгүүр арын довжоо руу алхахдаа хальтрахаас болгоомжлон эрээн чулуун шалнаас өөр юу руу ч хараа хандуулсангүй. Тэрээр ард нь тайзан дээр хүрэл зоос, хасарваанийн чавга мөндөр мэт бууж байгааг мэднэ. Бас үхлийн саварт нэгэнт орчихоод байсан хүн тэр савраасаа мултран гарсан гайхамшгийг өөрийнхөө нүдээр үзэх гэж хүмүүс бие биенийхээ мөр рүү авиран зүтгэлж байгааг мэднэ. Бас цэргүүд байцаалтын үед булгалсан гарыг нь санамсаргүй хөндөн барин байж ялтны хүлгийг яаж тайлж байгаа, цаадах нь яаж ярвайж дуу алдаж, тэгсэн хэрнээ галзуу солиотой юм шиг утга учиргүй яаж инээмсэглэж байгааг мэднэ.
Яг энэ үес хуягууд гар нь хүлэгтэй гурван хүнийг баруун зүгт хотоос гадагш Халзан уул руу очдог зам руу гаргахаар тайзны хажуугийн шат руу тууж яваа гэдгийг тэрээр бас мэднэ. Пилат тайзны ар руу бууж очмогц ялтнуудыг үзэх боломжгүй, айх эмээх юмгүй болсноо мэдэж сая нүдээ нээв.
Захирагчийн тайзан дээрээс хашгиран тунхагласан болгоныг зарим нь арамай хэлээр, зарим нь герег хэлээр нэг бүрчлэн давтан хашгирч буй зарч нарын чихний хэнгэрэг хагалам дуу хурагсдын эдүгээ нэгэнт бүдгэрч буй уйлаан майлаан дотроос цойлон сонсдох аж. Түүнээс гадна ойртож яваа морьдын хөлийн төвөргөөн, бас нэгэнтээ огцом цангинасан бүрээн дуу захирагчийн сонорт өртөв. Энэ бүх дуу шуугианы хариуд захаас морин тойруулгын талбай руу очдог гудамжны байшин сууцны дээвэр бүрээс багачууд тархи янгинам тас тас шүгэлдэж, мөн “болгоомжлогтун!” хэмээн хашгиралдав.
Талбайн чөлөөлсөн зайд ганцаараа зогсож байсан цэрэг барьсан тэмдгээрээ самгардан даллахад захирагч, легионы элчин, нарийн бичгийн дарга, хуяг цөмөөрөө зогтусцгаав.
Морин цэргийн хороо хурсан олныг тойрч талбайн сэжүүрээр дайран чулуун хэрэмний ёроолын усан үзмийн модот хөндлөн гудмаар өгсөж Халзан уул руу хамгийн дөт замаар хийсгэн одохын учир хурдаа аван талбай руу нисэх мэт довтолгон гарч ирэв.
Хүүхэд шиг жижигхэн, эрлийз шиг бор царайтай хороон дарга сири эр дүүлэх мэт хатируулан Пилатын хажууд ирмэгцээ нарийхан дуугаар нэг юм хашгирснаа илдээ хуйнаас суга татав. Хөлс цахарсан омголон хар морь бусган хойт хоёр хөл дээрээ цоройлов. Дарга илдээ хуйлж, мориныхоо хүзүү рүү ташуурдан газардуулаад хөнддөн гудам руу хурдлан давхиж оддоо. Түүний араас гурав гурваараа эгнэсэн морьтонгууд тоос хадуулан давхилдахад хулсан жадны үзүүр дээш доош шооролзон, захирагчийн хажуугаар цагаан алчууртайгаас болж бүр ч бараан харагдах, игүд нь яралзсан хөгжилтэй олон царай жирэлзэн өнгөрөх нь тэр ээ.
Морин цэргийн хороо тэнгэр баганадсан тоос татуулсаар хөндлөн гудам руу довтолгон ороход наранд гялалзсан бүрээ үүрсэн нэгэн цэрэг хамгийн сүүлд Пилатын хажуугаар тачигнуулан одов.
Пилат тоосыг гараараа халхлангаа нүүрээ янз муутай үрчийлгэн цааш хөдөлж, ордны цэцэрлэгийн их хаалга руу яаравчлахад элчин, нарийн бичгийн дарга, хуяг бүгд араас нь хөдөлцгөөв.
Өглөөний арван цаг орчим болж буй бүлгээ.


Last edited by Bloody Mary on Jul.02.16 11:47 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.02.16 11:45 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
III бүлэг. ДОЛДУГААР НОТОЛГОО

-Тийм ээ, өглөөний арван цаг орчим болж байсан юм, эрхэм хүндэт Иван Николаевич минь гэж профессор хэлэв.
Яруу найрагч тун сая сэрж байгаа хүн шиг гараараа нүүрээ шудраад Хамбын цөөрмийн энд үдэш болчихсоныг анзаарав.
Цөөрмийн ус харлан, нэгэн хөнгөн завь хэдийн хөвж явах бөгөөд сэлүүрийн ус алгадах чимээ, завин дээр яваа нэгэн бүсгүйн инээдтэй хослон сонсдоно. Модот гудамны санддууд хүнтэй болчихсон байна. Хачирхалтай нь дөрвөлжин талбайн манай гурвын ярьж суугаагаас бусад гурван талаар хүмүүс сууцгаажээ.
Москвагийн тэнгэр гандчихсан мэт, тэртээ дээр хараахан алтарч амжаагүй цайвар тэргэл cap тов тодхон харагдана. Амьсгалахад овоо сэрхрээтэй болж, далдуу моддын дор дуу шуу ч оройн янзтай хөнгөн шингэн гарч байна.
“Мань хүн бүхэл бүтэн өгүүллэг зохиогоод ярьчихсан байхыг би чинь яахаараа анзаардаггүй билээ? Харахгүй юу, аль хэзээний үдэш болчихож! Үгүй бол, мань хүн үүнийг яриагүй, зүгээр л би өөрөө унтчихаад энэ бүхнийг зүүдэлсэн болж байна уу?” хэмээн мэл гайхсан Бездомный бодов.
Үгүй ээ, ямар ч байсан профессор ярьсан байх нь. Тэгээгүй бол Берлиоз яг тийм зүүд зүүдэлсэн болж таарах гээд байна. Яагаад гэвэл редактор гадаад хүний нүүр рүү анхааралтай сонжин хараад ингэж хэлжээ:
-Профессор, таны ярьсан өгүүллэг хэдийгээр евангели судрын өгүүллэгүүдтэй огт таарахгүй байгаа ч гэсэн онцгой сонирхолтой байна.
-Өршөөж хайрла хэмээн профессор нигүүлсэнгүй мушилзаад, -Евангелид бичигдсэн зүйлээс хүний урманд нэг ч зүйл жинхэнэ амьдралд хэзээ ч байгаагүйг та хэнээс ч илүү мэдэх ёстой, хэрэв бид евангелийг түүхийн сурвалж бичиг гэж иш татаад эхлэх юм бол... гээд мань хүн дахин мушилзахад Берлиоз сая л учрыг ойлгов. Юу гэвэл, Хамбын цөөрөм рүү ирж явахдаа өөрөө Бездомныйд яг ийм юм ярьсан билээ.
-Тэр ч тийм игүү. Гэтэл бас таны саяны ярьсныг ч үнэн хэрэгтээ болсон явдал гэж нотолж чадах хүн даанч байхгүй биз дээ гэж Берлиоз өчив.
-Өө, үгүй шүү! Үүнийг хүн нотолж чадах! хэмээн ирофессор хазгай хэлээр итгэлтэй хариулаад гэнэтхэн хоёр найзыг өөр рүүгээ ойртуулахаар учир битүүлэг дохив.
Цаад хоёр нь хоёр таааас нь бөхийн дөхөхөд профессор ямар ч гадаад аялгагүйгээр, яахаараа тэр нь нэг алга болоод, нэг гарч ирээд байдгийг чөтгөр л мэдэх байх, ярьж эхлэв:
-Ийм учиртай юм л даа... гээд пофессор хулчганан эргэж харснаа шивэгнэж гарав. -Энэ бүх явдал болж байхад би биечлэн байлцсан юм. Понтий Пилатын тагтан дээр
ч байсан, Каифа тэр хоёрыг ярилцаж байхад цэцэрлэгт ч байсан, тайзан дээр ч байсан, гагцхүү нууцаар, өөр нэрээр гэх үү дээ, байлцсан, тийм учраас та хоёроос хүсэхэд, хэнд ч, юу ч ярьж болохгүй шүү, тэр чигээрээ нууц!.. Чшш!
Бүгд таг чиг болж, Берлиозын царай цайгаад явчихав.
-Та... та Москвад хэр удаж байна? гэж редактор чичирсэн дуугаар асуув.
-Би Москвад тун сая ирлээ гэж профессор сандрангуй хариулахад хоёр найз түүний нүд рүү тулж харахаа одоо л ухаарч тийнхүү ажваас зүүн талын ногоон нүд нь шал солиотой, нөгөө баруун нүд нь хоосорч харлаад үхширмэл болсныг мэдэж авав.
Берлиоз “За, хамаг учир нь олддоо! Нэг муу галзуу герман ирсэн юм байна, эсвэл тун сая Хамбын цөөрмийн энд солиорчихож. Мөн хөгийн хэрэг ээ!” гэж цухалдан бодов.
Ер нь ч үнэхээр учир нь олдлоо л доо: талийгаач философич Канттай хамт барьсан хачин өглөөний дай, наранцэцгийн тос, Аннушка гэгчийн тухай тэнэг яриа, толгой тасдах тухай цэцэрхэл энэ тэрээс авахуулаад бусад элдэв зүйлийг тооцвол профессор үйлийн үргүй галзуу хүн.
Юу хийвэл зохихыг Берлиоз тэр даруй бодож олов. Гэдэргээ сандлын аравч руу налж профессорын араар Бездомныйд наадахтайгаа зөрөх хэрэггүй шүү гэсэн утгатай нүдээ ирмэж элдэвлэсэн боловч балмагдсан найрагч эл дохиог ойлгосонгүй.
-Тэгэлгүй яахав, тийм, тийм, ингэхэд энэ бүхэн байж болох зүйл! хэмээн Берлиоз догдлонгуй өгүүлэв. -Понтий Пилат ч, тагт ч, ер нь тэр маягийн юм байж бололгүй яахав... Ингэхэд та ганцаараа ирсэн үү, гэргийтэйгээ ирсэн үү?
-Ганцаараа, ганцаараа, би дандаа ганцаараа явдаг юм гэж профессор сүүрс алдан хариулав.
-Профессор таны юм чинь хаана байгаасан бол? “Метропольд” уу? Та хаана буусан юм бэ? гэж Берлиоз анах янзтай асуулаа.
-Би юу? Хаана ч буугаагүй гээд хагас мэдрэлтэй герман солгой ногоон нүдээрээ Хамбын цөөрмийг догшин ч юм шиг, гунигтай ч юм шиг хараачлав.
-Яана гэнэ ээ? Тэгвэл... та чинь хаана амьдрах болж байна?
-Танай байранд гэж сайхь галзуу гудиггүй хариулаад нүдээ ирмэв.
-Би... би их баяртай байна. Даанч манайд танд тохь муутай байх болов уу... Харин “Метрополь” бол маш сайхан
өрөөнүүдтэй, ер нь тэргүүн ангиллын буудал... гэж Берлиоз бувтнав.
-Бас шулам ч байхгүй юу? гэж өвчтөн Иван Николаевичээс гэнэтхэн цовоолог асуув.
-Бас шулам ч...
-Битгий зөр! хэмээн Берлиоз профессорын араар ганц уруул нь хөддөх төдий шивнэн, ирмэж дохиж элдэвлэв.
-Ямар ч шулам байхгүй! Ямар гээчийн лай вэ! Та хийрхэхээ болиоч гэж энэ бүх балай юмнаас самгардаж гүйцсэн Иван Николаевич яг эсрэг зүйл хашгирав.
Тэгтэл нөгөө галзуу чинь толгой дээрх далдуу модон дээр сууж байсан бор шувуунуудыг үргэтэл тас тас хөхөрлөө.
-За, энэ чинь бүр сонин болоод явчихлаа хэмээн профессор инээдэндээ түгшин салгалж өгүүлэв. -Танай энд чинь юу ч асуусан байдаггүй, яахаараа юу ч байдаггүй газар вэ! гэснээ мань хүн хөхрөхөө гэнэт зогсоод бухимдан унтууцаж, хий өвчтэй хүн ч ер нь тэгж савладаг л даа, - Тэгэхээр, яагаад ч гэсэл байхгүй болж байна уу? гэж сүржин хашгирав.
-Профессор, та тайвшир, тайвширч үз хэмээн Берлиоз өвчтөний сэтгэлийг хамаагүй хөдөлгөхөөс болгоомжлон бувтнав. -Та энд нөхөр Бездомныйтэй түр суузнаж бай, би тэрүүхэн булан руу гүйж очиж утасдчихаад ирье. Дараа нь бид таныг хүссэн газар руу чинь хүргэж егье. Та хотыг мэдэхгүй шүү дээ...
Берлиозын төлөвлөгөөг зүйтэй гэж үзэх хэрэгтэй юм: Хамгийн ойрхон байгаа автомат утас руу гүйж хүрэх хэрэгтэй, тэгээд, гадаадын иргэдийн товчоонд хилийн чанадаас ирсэн нэг зөвлөгч Хамбын цөөрөм дээр илт хэвийн бус байдалтай сууж байна. Тийм учраас арга хэмжээ авах шаарддагатай байна, тэгэхгүй бол тун зохисгүй балай юм болоод байна гэх жишээтэй мэдэгдэх хэрэгтэй.
-Утасдах ий? За, яахав, утасд л даа гэж өвчтөн гунигтай зөвшөөрөөд гэнэтхэн шаргуу гэгч нь, -Хагацахын өмнө танаас хичээнгүйлэн гуйхад, үгүйдээн, шулам бий гэдэгт итгэж үзээрэй! Энэнээс илүү юм би танаас гуйхгүй. Энэ тухайд долдугаар нотолгоо, ёстой найдвартай нотолгоо бий гэдгийг бодолцоорой! Түүнийг одоо танд үзүүлэх болно гэж улиглав.
-Өө, тэгэлгүй яахав гэж Берлиоз худлаа нялганаснаа, галзуу германыг сахина гэхээс хамаг урам нь хугарсан найрагч руу нүд ирмэчихээд Бронная, Ермолаевын хөндлөн гудам хоёрын уулзварт байдаг гарц руу таваргаж өгөв.
Харин профессор тэр даруй илааширсан мэт гэрэл туяа ороод явчихав. Тэгснээ Берлиозын араас,
-Михаил Апександрович! гэж дуудав.
Цаадах нь цочин зогтусч эргэж харснаа, профессор овог нэрийг нь бас л аль нэг сониноос олж мэдээ биз хэмээн сэтгэлээ тайвшруулав. Гэтэл профессор хоёр гараараа хорго хийж байгаад,
-Би одоо Киевт суудаг хүргэн ах руу чинь цахилгаан явуулах үүрэг өгье, та болгооно биз дээ? гэж хашгирав.
Берлиоз дахиад балмагдчихав. Энэ галзуу Киевт ах байдгийг хаанаас мэдчихдэг билээ? Бодоход энэ тухай элдэв сонинд бичигдээгүй нь лав. Э-эх, явж явж Бездомныйгийн зөв байх нь уу? Тэгвэл нөгөө бичиг баримтууд нь хуурамч эд үү? Ямар золигийн хачин этгээд вэ. Утасдах л хэрэгтэй! Маш түргэн утасдах хэрэгтэй! Энүүний учрыг тэд дор нь олчихно доо!
Берлиоз дахиад юу ч хэлсэн тоохгүй гэж шийдээд цаашаа шогшуулав.
Тэгтэл Бронная гудамж руу гарах гарцны яг дэргэдэх сандал дээрээс түрүүн нарны гэрэлд өтгөн бүгчим агаараас биежиж үзэгдсэнтэй яг адилхан хүн редакторын өөдөөс босоод ирэв. Гагцхүү энэ удаа хоосон дүрс биш, ердийн махбодин хүмүүн байх аж. Тахианы сөд шиг сахалтай, халамцуу, онигор ёгт нүдтэй, эрээн өмдтэй, түүнийгээ хэт дээш нь татсан учир бохиртсон цагаан оймс нь харагдаж байв. Бүрий болж буй ч Берлиоз энэ бүхнийг тодорхой харжээ.
Михаил Александрович юу юугүй ухартуссанаа, энэ бол санаандгүй давхцал, ер нь одоо энэ тухай эргэцүүлж байх зав алга гэсэн бодлоор өөрийгөө тайвшруулав.
Тэгтэл нөгөө эрээн өмдөт хулхи хортон суусан цээл дуугаар,
-Хүн гуай, хүрдэн хаалга хайж байна уу? Тэгвэл наашаа морил! Яг чигээрээ явбал та хэрэгтэй газар руугаа очно. Зам заасны учир та надад... хуучин удирдаачид... дотор засахад... хугас шилний юм! хэмээн морин спортынхны хатуу саравчтай малгайгаа даллан авч бөхөлзөн маяглав.
Берлиоз удирдаач гэх гуйлгачин балайг огт тоолгүй хүрдэн хаалга руу шогшиж очоод эргүүлэгнээс барьж авав. Хаалгыг эргүүлэн яг зам руу гишгэх гэтэл улаан, цагаан хоёр гэрэл нүүр рүү нь манасхийн, шилэн хоргон дотор ‘Трамвайнаас болгоомжил!” гэсэн бичиг аслаа.
Тэгтэл ч нөгөө трамвай нь саяхан Ермолаеваас Бронная руу тавьсан шинэ шугамаар эргэн айсуй харагдав. Тойруугаар эргээд шулуун зам руу гармагц доторхи гэрэл нь гэнэтхэн асч, дуу нь чангаран хурдаа нэмэн довтолгов.
Хэзээний болгоомжтой Берлиоз аюулгүй газар зогсож байгаа ч гэсэн хоригны ард буцаж орохоор шийдэж эргүүлгэн дээр гараа шилжүүлж тавиад арагшаа нэг алхав. Яг тэр хоромд гар нь мөчигдөн алдарч, урд хөл нь төмөр зам руу хэвгийсэн чулуун дээр хальтран мөсөөр тэших мэт гулгахад нөгөө хөл нь өөрийн эрхгүй чирэгдэн жирийж Берлиоз трамвайны зам руу шидэгдчих нь тэр.
Берлиоз аль нэг юмнаас барьж авах гэж хичээсэн ч дагзаараа нэг их чанга биш чулуу мөргөн гэдэргээ унах зуур баруун, зүүний алинд буйг ойлгоогүй ч тэртээ дээр хэдийн алтарч эхэлсэн cap байгааг харж амжжээ. Тэрээр хажуу тийш нэгэнтээ хөрвөөж, нүд ирмэхийн хооронд хөлөө атирав. Тийнхүү хөлбөрөхдөө ухаан жолоогүй довтолгон ирж яваа трамвайны жолооч хүүхний айсандаа болж хувхай цайсан царай, улаан боолт хоёрыг ялган харж амжжээ. Берлиоз хашгирч бахирсангүй, харин гудамж тэр аяараа эмэгтэй хүний дөхөрсөн орь дуугаар дүүрээд явчихав. Жолооч хүүхэн цахилгаан тооромсогоо угз татсанд вагон нь урд талаараа газар шаан тэгснээ нэгэнтээ овсхийн огиход жигтэйхэн тар няр, тас нясхийх дуу хадаж хамаг цонхных нь шил бут үсэрлээ. Энэ агшинд Берлиозын тархи руу нь хэн нэгэн хүн “Үнэхээр ингэлээ гэж үү?..” хэмээн цөхрөн хашгирав. Cap дахин нэг удаа, гэхдээ бүр эцсийн удаа гялсхийснээ бут үсрэн арилж дараа нь тас харанхуй болов.
Трамвай Берлиозыг дайрч дороо хийсэн бөгөөд тэгэхэд Хамбын цөөрмийн төмөр хайсны тэр рүү, хэвгий чулуун зам руу нэг бөөрөнхий хар юм шидэгдсэн ажээ. Тэр юм хэвгий рүү ойчсоноо Бронная гудамжны чулуун засмалаар дэгдэх мэт өнхрөв.
Энэ нь Берлиозын тасдуулсан толгой болой.


Top
   
PostPosted: Jul.02.16 11:53 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
:-D Зиа эхний 3 бүлгийг орууллаа... ер нь нээх сунжруулж хүлээлгэхгүйгээр гялс гялс оруулахыг хичээнэ ээ :mrgreen:


Top
   
PostPosted: Jul.03.16 12:00 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 864
За баярлалаа.Оруулаад байгаарай.Чөлөөт хүүрнэхүй буюу онгодоор зодсон зохиол.Гэхдээ зоргоор бурахуй гэчихмээр байдаг.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jul.05.16 6:48 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
IV бүлэг. ХӨӨЦӨЛДӨӨН

Хүүхнүүдийн орилоон чарлаан намдан, цагдаагийн пгүглийн дуу тасарч, түргэн тусламжийн хоёр машины нэг нь Берлиозын салангид толгой, их бие хоёрыг, нөгөө нь шилний хагархайд шархадсан хөөрхөн жолооч хүүхнийг авч одоод, цагаан хормогчтой хашаачид шилний хагархайг цэвэрлэж, тогтсон цусыг элсээр булж байхад манай Иван Николаевич хүрдэн хаалга хүрч чадалгүй сандал дээр унасан чигээрээ хэвтэж байв.
Тэрээр босох гэж хэд хэд үзсэн боловч хөл нь хүний юм шиг ерөөсөө болж өгдөггүй, саа тусав уу, дайрлага дайрчихав уу, яалт ч үгүй нэг юм болох нь болж.
Найрагч муухай орь дуу гарахыг сонсонгуутаа хүрдэн хаалга руу ухасхийж, нөгөө зам дээр толгой өнхөрч явахыг харжээ. Ийм юм үзсэндээ ухаан балартан сандал дээр ойчоод нэг мэдэхнээ гараа нөжөртөл хазчихсан байж. Тэрээр, мэдээж, галзуу германы тухай мартчихсан, гагцхүү мань хүн тун сая Берлиозтой яриад сууж байсан атал яахаараа хэдхэн хоромын дараа... толгой нь ингэчихдэг билээ гэдгийг л ойлгож ядан байв.
Найрагчийн дэргэдүүр сандарсан хүмүүс элдвээр халаглан өнгөрч байвч Иван Николаевичийн чихэнд наалдах юм байсангүй.
Гэтэл түүний дэргэд хоёр хүүхэн санаандгүй тулгарч, шовх хамартай толгой нүцгэн хүүхэн нь нөгөөдөхдөө яг найрагчийн чихэн дээр хашгиран ярьж: алдав:
-Аннушка, манай Аннушка! Нөгөө Цэцэрлэгт тойруугийн! Энэ бол манай хүний мандуулсан хэрэг! Тэр л хүнсний мухлагаас наранцэцгийн тос авч явж байгаад энд хаалганы эргүүлэг мөргүүлээд хагалчихгүй юу! Хамаг банзлаа баллачихсан... Яаж хараал тавьж байсан гээч! Гэтэл хөөрхий амьтан тэр тосон дээр нь хальтираад трамвайны зам руу талийчихсан байх нь л дээ...
Иван Николаевичийн уймарсан тархинд хүүхний хашгичсан ярианаас “Аннушка” гэдэг ганцхан үг тээглэж үлдэв...
-Аннушка... Аннушка?.. Байз, байз... хэмээн найрагч орчныг түгшүүрлэн харав.
“Аннушка” гэдэг үгтэй эхлээд “наранцэцгийн тос”, дараа нь яагаад ч юм бэ, “Понтий Пилат” гэсэн үг залгагдав. Найрагч Пилат гэдгийг шууд тургиж хаяад “Аннушка”-гаас ургуулан гинж хэлхэж эхлэв. Тэр гинж нь дорхноо битүүрч тэр даруй галзуу профессор дээр зангилаа нь таарлаа.
Миний байж байгааг! Нээрэн, тэр галзуу чинь Аннушка тос асгачихсан учраас хуралдаан болохгүй гэж хэлсэн шүү дээ. Хурал болохгуй, та болгооно биз дээ! гээд байсныг яахав. Тэгээд зогсохгүй, Берлиозын толгойг хүүхэн тасдана гэж шууд хэлсэн?! Яг тэгсэн, яг, яг! Жолооч нь хүүхэн байсан байна шүү дээ?! Энэ чинь юу гэсэн үг вэ? А-ан?
Учир битүүлэг зөвлөгч Берлиозын энэ аймаар үхлийн зураг төөргийг урьдаас яг мэдэж байж гэдэгт өчүүхэн төдий ч эргэлзэх юм алга. Чингэвээс найрагчийн толгойд хоёр санаа харвалаа. Нэг нь: ‘Тэр галзуу хүн огт биш! Энэ бүхэн тэнэг явдал!”, хоёрдахь нь “Мань хүн энэ бүхнийг өөрөө зохион байгуулчихсан юм биш биз дээ?!”
Тэгвэл, ямар аргаар ингэчихэв гэдэг асуулт гарна аа даа?!
-За, гайгүй ээ! Бид үүнийг заавал мэдэж авна!
Иван Николаевич байдаг хүчээ шавхан сандлаас өндийж, профессортой ярьж байсан газар руугаа буцаж харайлгав. Аз болоход цаадах нь хараахан явчихаагүй байлаа.
Бронная гудамжны чийдэн хэдийн асчихсан, Хамбын цөөрмийн дээр алтарсан cap гэрэлтэн байна. Сарны гэрэлд юм дандаа хуурамч харагддаг болохоор тэр үү, Иван Николаевичид нөгөөдөх нь таягныхаа оронд сэлэм сугавчлаад зогсож байх шиг санагджээ.
Огцорсон зальт удирдаач түрүүхэн Иван Николаевичийн сууж байсан яг тэр байран дээр сууж харагдана. Тэрээр ямар ч хэрэгцээгүй нь илт, өрөөсөн шилгүй, нөгөө талынх нь хагархай хавчдаг шил хамар дээрээ тохчихжээ. Үүнээс болоод эрээн өмдөт түрүүн Берлиозид зам зааж өгч байснаасаа бүр муухай болчихож.
Иван профессор руу зүрх шимшрэн дөхөж очоод нүүрийг нь ажигламагц энэ царайд галзуугийн ямар ч шинж түрүүн ч байгаагүй, одоо ч алга гэдгийг итгэв.
-Та юун хүн бэ? Үнэнээ хэл! гэж Иван бүдэгхэн асуув.
Гадаад хүн хөмсөг зангидан, найрагчийг анх удаагаа үзэж байгаа хүн шиг харснаа сэжиглэсэн янзтай,
-Ойлгох байхгүй... орос ярих... гэв.
-Энэ ойлгодоггүй юм! гэж удирдаачаас гадаадын хүний үгийг тайлбарлаж өгөхийг хэн ч гуйгаагүй байхад мань хүн ярианд оролцов.
-Битгий гэмгүй царайлаад бай! гэж Иван омголон егүүлэхзд аюулхай руу нь гөхөлзөөд явчихав. -Та тун саяхан оросоор маш сайхан ярьж байсан. Та герман ч биш, профессор ч биш! Та бол алуурчин бас тагнуул! Баримт бичгээ! гэж Иван улангассан мэт хашгирав.
Жигтэй профессор тэртэй тэргүй муруй амаа улам муруйлган ярвайж дал мөрөө хавчигнав.
Булай удирдаач дахин ярианд оролцов:
-Хүн гуай! Та яагаад гадаадын жуулчныг үймүүлээд байна? Үүний чинь төлөө таныг хатуу цээрлүүлнэ дээ!
Сэжигтэй профессор ихэмсэг дүр эсгэснээ Иванаас зайлан одов.
Иван яах учраа мэдэхгүй буйгаа ойлгов. Тэгээд удирдаач
РУУ.
-Хөөе, иргэн, гэмт хэрэгтнийг барьж саатуулахад туслаач! Та тэгэх үүрэгтэй гэж уухилав.
Удирдаач жигтэйхэн сэргэж босон харайснаа,
-Юун гэмт хэрэгтэн? Хаана байна? Гадаадын гэмт хэрэгтэн үү? Саяных уу? хэмээн дуу алдан нүд нь баяртай гялалзав. -Хэрэв тэр чинь гэмт хэрэгтэн юм бол юуны түрүүнд “Амь авар!” гэж хашгирах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр чинь алга болчихно. Азь вэ, хамтдаа хашгиръя! За! гээд удирдаач амаа ангайхаараа нэг ангайв.
Сандарч мэгдсэн Иван шоглоочин-удирдаачийн үгэнд орж “амь авар!” гээд хашгирчихсан чинь цаадах нь тохуурхсан юм байж, чимээ ч гарсангүй.
Иваны сөөнгө солгой хашгиралт олигтой үр дүн өгсөнгүй.
Хоёр хүүхэнцэр мань эрээс бусган зайлсхийж, “согтуу толгой!” гэсэн үг чихэнд нь сонсдов.
Иван дүрсхийн уурлаж,
-Өө, чи муу тэрүүнтэй нэгсэж байна уу? Яалаа гэж чи надаар элэг доог хийж байна? Аль вэ, зай тавь! гэж хашгирав.
Иван баруун талаар нь гарах гэтэл удирдаач бас баруун тийш ухасхийв! Иван зүүн тийш, нөгөө гайхал бас зүүн тийш.
-Чи зориуд хөлд орооцолдоод байна уу? гэж Иван бүр улангасав. -Чамайг өөрийг чинь цагдаад барьж өгнө дөө!
Иван тэр балайг ханцуйнаас нь бариад авах гэсэн чинь хий самардаад хоосон хоцров. Удирдаач газар доогуур орсон мэт гэнэт алга болчих нь тэр.
Иван дуу алдан, хараа алслуулаад нөгөө хамаг дургүйг нь хүргээд байгаа үл таних этгээдийг олж үзэв. Тэрвээр Хамбын хөндлөн гудам руу гарах үүдний тэнд, зүгээр ч үгүй хэдүүлээ болчихсон, явж байх аж. Хачирхаж ханашгүй удирдаач аль хэзээний амжаад нийлчихэж. Энэ ч юу ч биш: гуравдахь нь хаанаас гарч ирсэн нь бүү мэд, агталсан гахай шиг том, хөө шиг эсвэл турлиах шиг тас хар, бас галзуу сүржин сахалтай нэг том муур байх аж. Тэр гурав Хамбын гудам руу зүглэхэд муур хойт хоёр хөл дээрээ явж харагдав.
Иван тэр чарлаваануудын араас таваргаснаа тэднийг гүйцэхэд тун хэцүү болохыг тэр даруй ойлгов.
Сайхь гурав хоромхон зуур хөнддөн гудмыг дагууд нь өнгөрөөд Спиридоновка руу гараад ирэв. Иван алхаагаа хичнээн нэмлээ ч нөгөөдүүл рүү нэг л ойртож дөхөж өгдөггүй. Найрагч учраа олж ядан явтал анир чимээгүй Спиридоновка аль хэдийн ард хоцорч Никитийн хаалганы тэнд ирчихсэн, мань хүн бүр зовлонтой байдалд орчихсон байв. Тэнд хөл хөдөлгөөн их, Иван нэг хүнийг мөргөчихөөд баахан зүхүүлэв. Нэмэрт нь нөгөө муу ёрын бүлэг чинь яг энд дээрэмчдийн шалгарсан мэх-тарж зугтах аргыг хэрэглэхээр шийджээ.
Удирдаач Арбатын талбай руу давхиж яваа автобусанд явуут дунд нь шургалах мэт гайхмаар шалмаг ороод арилж өгөх нь тэр. Иван хөөж яваа гурвынхаа нэгийг ийнхүү алдчихаад анхаарлаа мууран дээр төвлөрүүлэв. Тэгсэн чинь нөгөө хачин муур буудал дээр зогсож буй “А” трамвайны вагоны гишгүүр рүү дөхөж очоод уулга ачдсан нэг авгайг жишим ч үгүй угз татаж ухраачихаад, бариулаас шүүрч, тэр ч байтугай бүгчимд зориуд онгойлгосон цонхоор билетийн хүүхэнд арван мөнгө шургуулах гэж оролдов.
Муурын энэ явдалд Иван мэл гайхаж дэл хөхөрсөндөө булангийн хүнсний дэлгүүрийн хажууд таг хөшчихсөн атал тасалбарын хүүхний авирлахыг үзээд ёстой хоёр нүд нь орой дээрээ гарав. Тэр хүүхэн трамвай руу зүтгэлж байгаа муурыг үзэнгүүтээ хорсолдоо шатан салгалж хашгичив:
-Муур болохгүй! Мууртай хүнийг оруулахгүй! Жов! Буугаач, үгүй бол цагдаа дуудлаа шүү!
Тасалбарын хүүхэн ч, зорчигчид ч хэргийн гол учрыг ойлгосонгүй: Муур трамвай руу зүтгэлэх ч яахав дүүрсэн хэрэг гэж саная, гэтэл мөнгөө төлөх гээд байдаг, гол нь тэр!
Муур төлбөрийн чадвартай төдийгүй их сахилгатай араатан болж таарлаа. Тасалбарын хүүхнийг хашгирангуут зүтгэлэхээ больж, гишгүүр дээрээс буугаад, аравтын мөнгөөрөө сахлаа оролдон буудал дээр суучихав. Гэхдээ тасалбарын хүүхэн дохионыхоо оосрыг огцом татаж, трамвай хөддөнгүүт муур трамвайнаас хөөгдсөн, тэгсэн хэрнээ зайлшгүй явах шаарддагатай аливаа хүний мэхийг
хийлээ. Тэр муужгай гурван вагон бүгд хажуугаар нь өнгөрмөгц сүүлчийн вагоны арын нуман дээр үсрэн гарч хананаас унжиж байсан нэг оосор шиг юмнаас савраараа зуураад, тийнхүү арван мөнгөө хэмнээд давхиж арилав.
Иван тэр муу зэвүүн муурыг эргүүлдэж байгаад гурвын хамгийн гол этгээд болох профессорыг золтой л алдчихсангүй. Аз болоход даадах нь бултаж хараахан амжсангүй. Иван Их Никитийн буюу Герцений гудамжны эхэн дээр олны дотроос саарал дугуй малгайг олж харав. Иван өөрөө ч нүд ирмэхийн зуур тэнд тавьж хүрсэн байв. Гэтэл олз омог байдаггүй. Найрагч алхаагаа нэмж ч үзэж, амьтан хүнтэй шахдалдан шогшуулж ч үзэж, тэглээ гээд профессорт хуруун чинээ ч ойртож эс чадав.
Иван хичнээн гутарсан ч гэсэн энэ хөөдөлдөөний ер бусын хурд эрхбиш түүнийг эзэмдэн байв. Никитийн хаалганаас хөддөөд хорьхон секунд ч өнгөрөөгүй байхад Иван Николаевич Арбатын талбайн гэрэлд орчихсон гялбаж байх аж. Дахиад хэдэн секунд гэхэд явган зам нь хазгай нэг харанхуй гудманд орж Иван Николаевич хамаг жингээрээ ойчоод өвдгөө хага татчихав. Дахиад гэрэлтэй их зам тааралдсан нь Крогюткины гудамж, дараа нь хөнддөн гудам, дараа нь Остоженка, бас нэг хөнддөн гудам, хөл хөдөлгөөнгүй, гэрэл муутай зэвүүн гудам. Яг энд Иван Николаевич нөгөө ганц хэрэгтэй хүнээ бүрмөсөн алдчихав. Профессор алга болчих нь тэр.
Иван Николаевич бухимдан унтууцсан боловч тэгсхийгээд дотор нь онгойв. Учир юун гэвэл мань .хүн лрофессор 13 дугаар байшинд зайлшгүй очно, зүгээр ч үгүй . заавал 47 тоот байранд байх ёстой гэж гэнэт сэтгэжээ.
Иван Николаевич орц руу хар эрчээрээ орж, хоёр дугаар давхарт дүүлэн гараад нөгөө байрныхаа хаалгыг тэр дороо олж бачимдан хонхдов. Нэг их удаан хүлээлгэсэнгүй. Тав орчим насны охин Иванд хаалга онгойлгож өгөөд түүнээс юу ч асууж лавлалгүй нэг тийшээ бушуухан яваад өгөв,
Жижигхэн нүүрсний дэнлүү сүүмийсэн, новшрохын дээдээр новширсон үүдний нүсэр том өрөөний тоос тортогондоо харласан өндөр адрын дор ханан дээр хаймар байхгүй унадаг дугуй өлгөөстэй байна. Төмөр тоногтой лут том авдар харагдана. Өлгүүрийн дээд талын тавиур дээр хоёр чих нь унжсан өвлийн малгай байна. Аль нэг хаалганы цаанаас радиогоор шүлэг маягийн юм хашгирч буй эрэгтэй хүний хүнгэнэсэн дуу сонсдоно.
Иван Николаевич танихгүй айлд самгардсангүй, “Мань хүн, мэдээж, усанд орох өрөөнд нуугдчихсан” гэж бодолхийлээд шууд хонгил руу орж явчихав. Хонгил харанхуй аж. Иван хана руу чичилж үзсэнээ тэрүүхэнд хаалганы доогуур гэрлийн зурвас бүүдийн байхыг олж хараад, хаалганы бариулыг тэмтчин олж зөөлхөн огцом татав. Дэгээ мулт үсрэн, Иван чухамхүү угаалгын өрөөнд орсноо мэдмэгц өөрийгөө тун азтай байна гэж бодож амжив.
Гэвч санасан хэмжээний аз дайрсангүй! Бүлээн чийг өөдөөс пүгхийж, бортогонд цогшсон нүүрсний гэрэлд хананд өлгөөстэй том том тэвш, паалан нь цоорч аймаар муухай харлан цоохортсон онгоц энэ тэр байхыг Иван олж харав. Тэгтэл энэ тасалгаанд гартаа бие угаах үрүүл барьсан, хамаг бие нь саван болчихсон нүцгэн хүүхэн зогсож байдаг байгаа. Тэрээр дайрч орсон Иван руу харалгантан онийж харснаа, тамын гэрэлд яавч эндүүрэв бололтой хөгжилтэй дуугаар,
-Кирюшка! Маяглахаа болиоч! Та чинь хий тусаа юу?.. Феодор Иваныч одоо буцаад ирнэ. Бушуу эндээс зайл! гэж аяархан хэлээд Иван руу зүглүүлж үрүүлээ савав.
Ташаарал болсон нь илт, түүний буруутан нь мэдээж Иван Николаевич. Гэвч мань хүн буруугаа хүлээхийг түвдсэнгүй, зүгээр л “ээ, завхай моньш!..” гэж зэмлэх мэт уулга алдаад нэг мэдэхнээ, яагаад ч юм бэ, гал зууханд орчихсон байв. Тэнд нь хэн ч алга, тавиур дээр унтарсан арваад примус байх нь бүдэгхэн гэрэлд харагдана. Олон жил арчаагүй тоос дааварласан цонхыг арайхийн нэвтлэх сарны бүдэг туяа туссан нэг буланд жаазнаас нь хуримны хоёр лаа цухуйсан тоосонд идэгдэж, аалзны шүлс хэрсэн мартмал бурхан өлгөөтэй байх аж. Том бурхны дор зүүгээр тогтоосон жижигхэн цаасан бурхан байна.
Иваны толгойд чухам юу орж ирснийг бүү мэд, ямар ч атугай мань хүн арын хаалга руу харайлгахын өмнө тэр хоёр лааны нэгийг, бас нөгөө жижигхэн зурмал бурхныг хувьдаа авчихав. Ийм эд өлгийн зүйлээ барьсаар амандаа юм үглэн, танихгүй байрнаас гарахдаа тун сая усанд орох өрөөнд болсон явддаас ичингүйрэн, тэр увайгүй Кирюшка гэгч хэн юм бол, нөгөө чих нь унжсан муухай малгай тэрнийх биш биз хэмээн өөрийн эрхгүй элдэв таамаг боджээ.
Эл хуль үхээнц гудманд гарч ирээд Иван оргоддыг хайж ийш тийш жаал харсан боловч цаадах нь хаана ч алга. Тэгвээс Иван өөртөө, -Өө, тэр чинь, мэдээж, Москва гол дээр байгаа! Урагшаа! гэж итгэлтэй хэлэв.
Уул нь яагаад Иван Николаевич профессорыг өөр нэгэн газар биш, заавал Москва гол дээр байх ёстой гэж болгоож байгааг түүнээс асуувал зохилтой байх л даа. Даанч гай таарахад тэгж асуух хун огт байсангүй. Энэ шившигийн хөнддөн гудманд амьсгаатай юм даанч алга.
Маш богинохон хугацааны дараа Москва голын шатлан зассан эргийн боржин довжоон дээрээс Иван Николаевичийг олж харахад түвэггүй байв.
Иван хувцсаа тайлаад, уранхай цамц, зан гарсан шаахай хоёрынхоо дэргэд ороосон тамхиа нэрж суугаа нүдэнд дулаахан, сахалтай хүнд захиж үлдээв. Тэгээд сэрүүцэхийн тулд Иван хоёр гараараа даллаад ус руу хараацайн халилтаар шумбан орлоо. Ус хүйтэн гэдэг нь жигтэйхэн, амьсгаа хураагдчих шиг болж, аягүй бол усан дээр гарч ирж чадахгүй нь гэсэн бодол толгойд зурсхийв. Гэвч гараад ирлээ. Иван айсандаа нүд нь бүлтийж, усаа тургилан амьсгаалсаар эргийн алдаг оног дэнлүүний хугархай туяанд газрын тос ханхалсан хар усаар сэлж гарлаа.
Шал нойтон Иван довжооны шатаар донжгонон явж сахалтаар мануулсан хувцсан дээрээ иртэл хувцас төдийгүй сахалтыг хамтад нь хулгайлчихсан нь илрэв. Хувцсаа овоолж орхисон газарт нь судалтай дотуур өмд, уранхай цамц, лаа, жижигхэн бурхан, хайрцаг пгүдэнз энэ тэр л үлджээ. Хорсолд автсан Иван дэмий л харанхуй руу нударга зангидан занаад, үлдсэн хувцас гэмээр юмаа цөмийг угласан болов.
Тэгтэл хоёр зүйлд санаа нь зовж эхлэв. Нэгд, хэзээ ч биеэсээ салгадаггүй МАССОЛИТ-ын үнэмлэх нь алга болчихож, хоёрт иймэрхүү дүр төрхтэй Москвагаар саадгүй явуулах болов уу, үгүй болов уу? Ямар ч гэсэн дотуур өмдтэй... Ер нь бол хэнд ч падгүй л дээ, гэхдээ л саатуулах юм уу, нүд үзүүрлээд байхыг хэн байг гэхэв.
Иван зуны өмдөрхүү харагдаж магад хэмээн дотуур өмдний түрийний товчийг тасдаж хаяад, бурхан, лаа, хяүдэнз гурваа авч өөртөө,
-Грибоедов руу! Ямар ч эргэлзээгүй мань хүн тэнд байгаа гэж хэлээд хөддөв.
Хотын үдшийн амьдрал нэгэнт эхэлжээ. Тэвшин дэх шуудайтай юмнууд дээр нь харчуул гэдэргээ харан тарайн хэвтэцгээсэн ачааны машинууд гинжээ хангинуулан тоос татуулан давхилдана. Байшингуудын бүх цонх онгорхой.
Цонх болгоноор улаан шар бүрхүүлтэй чийдэн харагдана. Цонх болгоноос, хаалга болгоноос, гулдан үүд болгоноос, байшингийн дээвэр, дээврийн хонгилоос, газар давхраас, хашаан дотроос “Евгений Онегин” дуурийн нийтийн бүжгийн сөөнгө ая сонсдоно.
Иван Николаевичийн санаа зовсон нь талаар биш болов: Зөрсөн хүмүүс түүнийг анзааран анхаарч, зарим нь бүр эргэж харцгаана. Үүнээс үүдэн мань хүн том гудамжнуудыг орхин, нойтон хамуу шиг амьтад ховортой жижиг гудамнуудаар явахаар шийдэв. Тэгвэл зуны өмдтэй адил болохыг ерөөсөө хүсэхгүй байгаа энэ муу дотуур өмдний тухай шалгааж тамлах, хөл нүцгэн хүнийг гоочлох нь эрхбиш гайгүй биз.
Иван шийдсэн ёсоороо Арбатын нууц далдын гэлтэй олон богинохон гудамны сүлжээ рүү лавшран орж, айсан нүдээр ийш тийш хялалзан, зогсоо чөлөөгүй эргэн харж, заримдаа ордонд түр нуугдан, замын гэрэлтэй уулзвар, элчин сайд нарын өргөөний тансаг хаалга энэ тэрээс зайлсхийн байшингийн хана даган бэдчүүлж гарав.
Энэ бэрх замын турш ер үл тасалдах баргил хоолойгоор Татьянад хайрын сэтгэл зарлаад байгаа дуучинд ая хамсах найрал хөгжмийн аялгуу, яагаад ч юм, чихэнд ёстой нэг чийр болж гүйцэв.


Top
   
PostPosted: Jul.05.16 6:50 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
V бүлэг. ГРИБОЕДОВТ БОЛСОН ЯВДАЛ

Модот тойруугийн явган замаас хээтэй ширмэн хайсаар тусгаарлагдсан гандмал цэцэрлэгийн мухарт цайвар шаргал онгөтэй хоёр давхар эртний нэгэн байшин байх бүлгээ. Байшин үүдэндээ бага шиг цардмал талбайтай, өвөл цагт тэнд хүрз хатгасан хунгар овоорч байх, харин зун дагт бол тэр тачбай рестораны зотон саравчтай хамгийн сайхан нэмэгдэл тасаг болдог билээ.
Энэ байшинг зохиолч Александр Сергеевич Грибоедовын авга эгч нэгэн үед эзэгнэж байсан гэх утгаар ‘Трибоедовын байшин” гэж нэрийджээ. Харин авга эгч нь түүнийг эзэгнэж байсан эсэхийг бид мэдэхгүй. Тэгж яривал Грибоедовт байшин эзэгнэх битгий хэл ерөөсөө авга эгч байгаагүй гэдэг ч бил үү... Ямар ч атугай байшин тийм нэртэй. Түүгээр ч үл барам Москвагийн нэг далан худалч алдарт зохиолчийг энэ байшингийн хоёрдугаар давхрын баганат танхимд буйдан дээр тухлан налайсан яг тэр авга эгчдээ “Ухаантайн гай”- гийнхаа зарим хэсгийг уншиж өгч байсан хэмээн хуучилсан гэх. За тэр ч яахав, нээрэн, уншиж өгч байсан ч юм бил үү, гол нь энэ биш!
Гол юм юу вэ гэхээр, заяа нь хаясан Михаил Александрович Берлиоз Хамбын цөөрөм дээр саатах хүртлээ тэргүүлж ирсэн нөгөө МАССОЛИТ эдүгээ цагт уг байшинг эзэгнэж байгаа билээ.
МАССОЛИТ-ын гишүүд өөрснөө салхийг нь хагалсан болохоор тэр байшинг хэн ч ‘Трибоедовын байшин” гэхгүй, зүгээр л “Грибоедов” хэмээн хөөрөлдөх болжээ: “Өчигдөр би хоёр цаг Грибоедов дээр шахцалдлаа”. -‘Тэгээд яав?” -“Ялта руу нэг cap явахаар боллоо”. -“Эр хүн!” Эсвэл: “Берлиоз руу очно, тэр өнөөдөр дөрвөөс тавын хооронд Грибоедовт хүлээн авч байгаа...” гэх жишээтэй.
МАССОЛИТ үүнээс илүү тохилог, илүү аятайхан газар бодож олохын аргагүй Грибоедовт сайхан төвхнөсөн ажгуу. Грибоедов руу орсон хэн боловч давын өмнө биеийн тамирын элдэв дугуйлангийн тухай зарлалтай өөрийн эрхгүй танилцана. Бас лиёрдугаар давхар руу өгсөх шатны хананд зай чөлөөгүй өлгөсөн МАССОЛИТ-ын гишүүдийн ганцаарчилсан болон хэсэг хэсгээрээ авахуулсан гэрэл зурагтай танилцана.
Дээд давхарт гарангуут эхний хаалган дээр “Зусланд загасчлах дугуйлан” гэсэн том бичиг, хажууд нь дэгээнд орчихсон хэлтэг загасны зурагтай хаяг байх.
22 гэсэн тасалгааны хаалган дээр “Уран бүтээлийн нэг өдрийн томилолт. М. В. Подложнаятай уулзах” гэсэн учир нь сайн ойлгогдохгүй хаяг бичээстэй аж.
Дараачийн хаалган дээр “Перелыгино” гэсэн товчхон хэрнээ огт ойлгомжгүй хаяг байна. Түүнээс цаашилбал Грибоедовт санамсаргүй орж ирсэн хүний нүдэн дээр “Поклёвкина дугаарт оруулна”, “Касс”, “Шог үзэгдлийнхний хувийн тооцоо”... гэхчилэнгийн дарга авгай нарын хүрэн хаалганы хаяг эрээлжлэх болой.
Үүдний хаалгачийн тэр дороос эхэлсэн урт оочерийн дундуур тасдан зүтгэвэл хүмүүс зай завсаргүй шахцалдан дайрч буй “Орон сууцны асуудал” гэсэн хаягтай хаалгыг үзэж болно.
Орон сууцны асууддын хаалганы хажуу талд ирмэг дээгүүр нь винтов буу үүрсэн, нөмрөгтэй морьтон давхиж яваа хадан хясааг дүрсэлсэн бахдам сайхан зурагт хуудас байна. Доод биеэр нь далдуу мод, байшингийн тагт харагдана. Тагтан дээр гойд сэргэлэн нүдээр тэртээ дээш алсыг ширтэн, гартаа цэнэгт үзэг барьсан согсоотой залуу эр сууж байна. Доор нь: “Хоёр сараас (өгүүллэг-туурь) нэг жил (роман, гурвалсан бүтээл) хүртэлх бүрэн хэмжээний уран бүтээлийн томилолт. Ялта. Суук-Су, Боровое, Цихизири, Махинжаури, Ленинград (Өвлийн ордон)” гэсэн бичиг байна. Энэ хаалганы дэргэд хүмүүс бас л дугаарлан зогсчээ. Гэхдээ дэндүү урт биш, зуун тавь орчим хүн.
Түүнээс цааш Грибоедовын байшингийн адармаатай араншинг илтгэх “МАССОЛИТ-ын захиргаа”, “Касс а2, 3, 4, 5”, “Редакцийн зөвлөл”, “МАССОЛИТ-ын дарга”, “Биллиард”- аас авахуулаад элдэв туслах чанарын нэгжийн өрөөнүүд, эцэст нь авга эгч суут ачийнхаа инээдэмт жүжгийг сонсон цэнгэж асан нөгөө баганат танхим байгаа ажгуу.
Энд, Грибоедовт ирсэн хэн бүхэн, хэрэв адгийн мулгуу амьтан л биш бол, МАССОЛИТ-ын гишүүн-азтангууд ямар сайхан амьдардгийг тэр даруй ухаарч, атаархлын хор хоромхон зуур түүнийг эзэмдэн авах буй за. Тэрвээр бас тэр даруй хүн болж төрөхөд нь уран зохиолын авьяас билэг хайрласангүй хэмээн тэнгэр бурханд гомдол мэдүүлж гарна. Үнэндээ ч, тийм авьяас билэггүй бол МАССОЛИТ- ын гишүүний Москва даяар алдартай, үнэт сарьс ханхалсан өргөн алтан эмжээртэй хүрэн үнэмлэхний тухай мөрөөдөхийн ч хэрэггүй билээ.
Атаархлыг өмөөрч хэн юу хэлэхсэн билээ? Энэ бол адгийн муу сэрэл, гэхдээ Грибоедовт ирэгсдийг эрхбиш ойлгох хэрэгтэй л дээ. Түүний дээд давхарт үзсэн юм чинь юу ч биш, бүр юу ч биш. Авга эгчийн байшингийн доод давхар тэр чигээр ресторан, зүгээр ч үтүй ямар ресторан гээч! Москвагийн хамгийн сайн ресторан гэгддэг нь шударга зүйл. Гэхдээ задгай дэлтэй хөхөлбөр ягаан морьдоор хээлсэн пөмбөгөр адартай хоёр том танхимтайдаа ч тэр биш, ширээ болгон дээр торгон бүрхүүл бүхий чийдэнтэйдээ ч тэр биш, гудамжнаас дуртай хүн болгон орж ирж чадахгүйдээ ч биш, энэ бүхний хажуугаар нарийн сайхан хоолтойгоороо Грибоедов Москвагийн аль ч рестораныг санааныхаа зоргоор ардаа орхидог бөгөөд энэ сайхан хоолоо хэнд ч дарамт боломгүй боломжийн үнээр борлуулдаг болой.
Тийм учраас энэхүү чин үнэнийг цааснаа буулгагч миний бие Грибоедовын ширмэн хайсны тэнд нэгэнтээ сонссон яриаг, жишээлбэл, гайхаад байхын хэрэг огт байхгүй:
-Амвросий, чи өнөөдөр оройн зоог хаана барих вэ?
-Асуух юмаа олов оо, мэдээж энд л шүү дээ, Фока минь! Өнөөдөр энд саамхай загас яг захиалгаар шарж өгнө гэж Арчибальд Арчибальдович надад шивнэсэн. Шүлс гоожмоор эд шүү дээ!
-Амвросий, чи ч амьдрах гэж ёстой үзүүлэх юм аа! хэмээн тэрхүү алтлаг үстэй, цулцгар хацартай, улаан уруултай, аварга биет найрагч Амвросийд хүзүүндээ хатигтай, арчаа муутай хатингар Фока санаашран өчнө.
-Надад ямар нэгэн онцгой чадвар байхгүй, зүгээр л хүний ёсоор амь зуух хүсэл байна гэж Амвросий зөрүүддэв. -Чи, Фока, саамхай загас “Колизей”-д ч бий гэж хэлэх нь ээ дээ. Тэгвэл “Колизей”-н саамхай таваг нь арван гурван рубль арван таван мөнгө, манайх тав тавь байдаг юм! Түүнээс гадна “Колизей”-нх гурав хоносон саамхай, бас түүнээс гадна “Колизей”-д Театрын зөрөгөөс дайрч орсон ямар нэгэн залуу усан үзмийн мөчрөөр хамар дундуур ороолгоод авахгүй гэсэн баталгаа байхгүй. Үгүй, би “Колизей”-д хэзээ ч орохгүй, намайг бүү ятга, Фока! гэж хоолны тулам Амвросий гудмаар нэг хүнгэнүүлнэ.
-Чамайг ятгасан юм алга, Амвросий. Гэртээ ч хооллосон болно шүү дээ гэж Фока гоншгиноно.
-Аядаж хайрла. Нийтийн гал тогоонд хайруулын тавган дээр саамхай загас тусгайлж шарах гэж оролдож байгаа танай авгайг би төсөөлж байна! Ээ, халаг минь!.. Баяртай, оревуар, Фока! гэчихээд Амвросий амандаа гунганан саравчтай сэхээвч рүү одох авай.
Ээ, хөөрхий... Нээрэн, ямар байдагсан билээ дээ!.. Москвагийн хууччуул алдарт Грибоедовыг санаж байгаа! Ангилж чанасан саамхай гэж юусан билээ! Тэр чинь сохор зоосны идээ, эрхэм Амвросий минь! Харин цагаан хилэм, мөнгөлөг хайсанд чанасан цагаан хилэм, хавч, пшнэхэн түрсээр хачирласан хэрчим цагаан хилэм ямар вэ? Цагаан мөөгний зутанд битүү болгосон аягатай өндөг? Хөөндэйн тураг мах танд ямар байсансан бол? Малтуу мөөгтэй? Генуя маягаар болгосон хулжуухай? Үнэ нь арав тавьхан! Нэмэрт нь хөнгөн хөгжим, боловсон үйлчилгээ! За тэгээд, долдугаар сард халуун бүлийнхэн чинь зусланд гарчихсан, чи өөрөө утга зохиолынхоо хойшлуулшгүй ажлаар хотод үлдсэн бол сэхээвчинд усан үзмийн ороонгоны сүүдэрт цасан цагаан бүтээлэгтэй ширээн дээр шинэхэн ургацын таваг шөл тавьчихаад сууж байхад ч мөн гоё биз дээ? Амвросий, санаж байна уу, та? Асуух юу байхав! Санаж байгаа чинь уруулаар чинь мэдэгдэж байна.
Таны тэр ороо цагаан, хилэм энэ тэр юу шалих вэ! Харин улирал нь таарсан заараг, хөгчүүхэй, хараалж, шаншмааны мах, бас хулжуухай, цууцаль ямар вэ дээ? Хоолойд шуугисан нарзан! За больё, уншигч, чи хадуурч байна! Миний хойноос!..
Хамбын цөөрмийн хавьд Берлиозын амиа алдсан тэр оройн арван цаг хагаст Грибоедовын дээд давхарт ганцхан өрөө гэрэлтэй байсан нь арван хоёр зохиолч хуралдаа ирээд Михаил Апександровичийг хүлээн чилээрхэж сууцгаагаа нь тэр болой.
МАССОЛИТ-ын Захиргааны өрөөнд сандал, ширээ, тэр ч атугай хоёр ч цонхны тавиур дэр сууцгаасан энэ хүмүүс бүгчмийн зовлонд яггүй шаналцгаана. Цонх онгорхой ч ганц сэвхийх сэрхрээ байдаггүй. Москва хар цардмалдаа өдөржин шингээсэн халуунаа гаргаж байгаа болохоор шөнө ч авралыг эс авчрах нь илт. Авга эгчийн байшингийн рестораны гал тогоо байдаг зоориноос сонгинын үнэр ханхлан, ам нь цангаж уух юмны хүслэн болсон хүмүүс бүгд уур уцаартай байв.
Гярхай хэрнээ тогтворгүй нүдтэй, аятайхан хувцастай, олон таван үггүй зохиолч Бескудников дагаа гаргаж ирэв. Зүү нь арван нэг рүү мөлхөж явна. Бескудников цагныхаа нүүр рүү тогшоод, хийх юмгүйдээ резин ултай шар шаахай угласан хөлөө савчин, ширээн дээр зэрэгцэн суугаа яруу найрагч Двубратскийд үзүүлэв.
-Дэнддээ шүү гэж Двубратский гүвтнэв.
-Мань хүн Клязьмад саатчихсан байх гэж хожуу зохиолч болж “Штурман Жорж” хэмээх далд нэрээр тэнгисийн байлдаантай өгүүллэг бичдэг Москвагийн худалдаачны өнчин үр Настасья Лукинишна Непременова өтгөн хоолойгоор өгүүлэв.
-Болгоож үз! Би ч гэсэн энд шарагдаж суухын оронд тагтан дээр дуртайяа дай уугаад сууж баймаар байна. Хурлыг аравт гэж товлосон шүү дээ? гэж олонд түгсэн шог шийний зохиолч Загривов зориглон өчив.
Клязьмад байдаг зохиолчдын зуслан хүн болгоны сэтгэлийн шарх болсон газар гэдгийг мэдэх Штурман Жорж,
-Одоо ч Клязьмад мөн сайхан байгаа даа гэж өдөөн хатгав. -Бодвол өдийд алтан гургалдай ид донгодож байгаа биз. Би бол хотын гадаа л, ялангуяа хавар цагт, арай үр бүтээлтэй ажилладаг юм.
-Тэр диваажинд чинь бахлуур өвчтэй авгайгаа очуулах гэж гурван жил татаас төллөө, юмны бараа сураг алга л байна гэж туурьч Иерохоним Поприхин егж гаслав.
-Хэний аз яаж дайрахаас л болно доо гэж цонхон дээр суусан шүүмжлэгч Абабков хүнгэнүүлэв.
Штурман Жоржийн нүд баярлан гялалзаж, өтгөн дуугаа намсган,
-Нөхдүүд ээ, атаархах хэрэггүй. Зуслангийн байр ердөө хорин хоёрхон, нэмж барьж байгаа нь дөнгөж долоо, гэтэл манай МАССОЛИТ-ын гишүүд гурван мянга гэж өгүүлэв.
-Гурван мянга нэг зуун арван нэг гэж булангаас нэг нөхөр залруулав.
-Тэр харахгүй юу. Яах болж байна? Биднээс хамгийн авьяаслаг нь зуслангийн байр авсан нь жам... гэж Штурман үргэлжлүүлэв.
-Генералууд! хэмээн кино зохиолч Глухарев хэрүүлд шууд хошуу дүрэв.
Бескудников худдаа эвшээгээд гараад явчихав.
Глухарев араас нь,
-Перелыгинод ганцаараа таван өрөөнд залрагч гэж өгүүлэв.
-Лаврович ганцаараа зургаан өрөөнд байгаа, хоолных нь өрөөг царсаар доторлосныг яана! гэж Денискин хашгирав.
-Хөөе, одоо энэ падгүй, падтай нь юу гэвэл арван нэг хагас болж байна гэж Абабков хүнгэнүүлэв.
Дуу шуу нэмэгдээд ер нь л нэг үймээнэрхүү юм болох янзтай. Хараал идсэн Перелыгино руу утасдаж үзсэн чинь буруу байр руу, Лавровичийнх руу залгагдаад Лаврович гол руу явсныг мэдэж, бүр ч сэтгэлээр унацгаав. 930-ыг нэмж уран үгсийн комиссынхон руу таамгаар залгуулсан чинь, мэдээж, тэндээс хэн ч олдсонгүй.
-Өөрөө утасдчихад яах вэ дээ! хэмээн Денискин, Глухарев, Квант гурав хашгичив.
Тэд даанч дэмий хашгичиж байгаа билээ: Михаил Александрович хааш нь ч утасдаж эс чадна. Грибоедовоос зөндөөн хол газар мянган лааны чийдэнгүүд асаасан том танхимд гурван цайран ширээн дээр саяхан Михаил Александрович гэгдэж байсан тэр юм хэвтэж байлаа.
Эхний ширээн дээр гар нь хугарч, цээж нь хэмхэрсэн, хатсан цустай нүцгэн бие, дараачийнх дээр үүдэн шүд нь цөмөрсөн, одоо нэгэнт хурц гэрлээс гялбахаа өнгөрсөн, нээлттэй сүүмгэр нүдтэй толгой, гуравдахь дээр нь баахан бохиртсон даавуу шуувуу овоолоостой.
Хүүрний дэргэд шүүх эмнэлгийн профессор эмгэг судлаач, түүний туслах эмч, мөрдөнгийн төлөөлөгчид, овчтэй авгайнхаа дэргэдээс утсаар дуудагдсан, МАССОЛИТ- ын хувьд Михаил Александрович Берлиозын орлогч, чохиолч Желдыбин нар зогсож байх бүлгээ.
Желдыбиныг авахаар ирсэн машин давын түрүүнд түүнийг мөрдөнгийнхөнтэй цуг (шөнийн арван хоёрын үед) алагдсан хүний байранд аваачиж, тэнд талийгаачийн бичиг цаасыг битүүмжилж лацадсаны дараа цөмөөрөө хүүрийн байшинд ирцгээсэн ажээ.
Тийнхүү талийгаачийн догцосны дэргэд зогсогсод тасдуулсан толгойг хүзүүнд нь залгаж оёх уу, эсвэл зүгээр л амь үрэгдэгчийн толгойг эрүүг нь давтал хар даавуугаар битүү ороогоод Грибоедовын танхимд байрлуулах уу, яавал дээр вэ гэдийг зөвлөлдөж байгаа аж.
Нээрэн Михаил Александрович хааш нь ч утасдаж чадахгүй бөгөөд Денискин, Глухарев, Квант, Бескудников знэ тэр ёстой дэмий бухимдаж, хашгирцгааж байгаа хэрэг билээ. Арван хоёр зохиолч яг шөнө дунд буюу арван хоёрт дээд давхрыг орхин ресторан руу бууцгаав. Тэгтэл гадаа сэхээвчний суудлууд бүгд эзэнтэй учир доторхи гоё ч гэсэн бүгчимхэн танхимд оройн хоол барихаас өөр аргагүй болсонд Михаил Александровичийг дотроо дор бүрдээ муу үгээр дахин нэг зүхэцгээжээ.
Тэгтэл бас яг шөнө дундын тэр цагт нөгөө гоё сайхан танхимуудын нэгэнд тар няр, тас нясхийгээд нэг дуу, газар тэнгэр болоод явчихав. Яг түүнтэй давхцан эр хүний шингэн дуу: “Аллилуйя!!” хэмээн хөгжмийн аялгуун дор хашгирав. Энэ бол Грибоедовын алдартай хөнгөн хөгжим тоглолтоо эхлэж буй нь тэр. Зочдын хөлс дааварласан нүүр гэгээрэн царай орж, адрын зурмал морьд амь орох шиг, дэнлүүний гэрэл хүртэл тодроод явчих шиг болонгуут хоёр танхимынхан уяанаасаа мултарсан мэт яралзтал бүжиглэж эхлэхэд сэхээвчийнхэн бас аян хамтарцгаав.
Глухарев найрагч бүсгүй Тамара Полумесяцтай гишгэж эхлэх нь тэр, Квант гишгэж гарлаа, романч Жуколов шар даашинзтай нэг кино жүжигчин хүүхэнтэй бас галигуулж гарав. Бүжиглээгүй хүнгүй гэмээр: Драгунский, Чердакчи бүжиглэж байна, хамиалхан Денискин аварга Штурман Жоржтой бүжиглэж байна, уран барилгач хөөрхөн хүүхэн Семейкина-Галлчийрсэн өмдтэй нэг хүнд зууруулчихсан бүжиглэж байна. Москвагийнх, явуулынх гэлтгүй, хүний, өөрийнгүй цөм бүжиглэж байна: Кронштадын зохиолч Иоганн, Ростовын Витя Куфчик гэгч хацар дүүрэн улаан мэнгэтэй нэг найруулагч, МАССОЛИТ-ын яруу найргийн тасгийн нэрт зүтгэлтнүүд, өөрөөр хэлбэл, Павианов, Богохульский, Сладкий, Шпичкин, Адельфина Буздяк нар бүжиглэж байна, бас халимагаа хагас битүү засуулсан, мөрөндөө зузаалга хийсэн мэргэжил нь үл мэдэгдэх хэсэг залуус бүжиглэж байна, сахалд нь ногоон сонгинын нэг сөд наалдчихсан нэг ахимаг эр цусны дутагдлын зовиуртай үрчгэр улаан шар даашинзтай ахимаг гэмээр нэгэн бүсгүйтэй бүжиглэж байна.
Хөлс нь гоожсон, толгой дээрээ хөлөрсөн аягатай пийв барьсан зөөгчид ад үзсэн сөөнгө дуугаар: “Өршөөгөөрэй, хүн гуай!” гэж хашгичина. Нэг газраас дуу өсгөгчөөр “Карский нэг!.. Зубрик хоёр!.. Ноёдын фляки!!!” гэж команддав. Шингэн хоолой дуулах биш улих гэлтэй “Аллилуйя!” гэж орилов. Хөнгөн хөгжмийн цангийн дуу, сав угаагчид налуу замаар гал тогоо руу гулгуулах сав суулганы чимээг хаа нэгхэн давж гарна. Нэг үгээр хэлэхэд, там.
Тэгтэл ч шөнө дунд тамын үзэгдэл тохиож. Ямаан сахалтай, сүүлт дамцтай, хар нүдэн сайхан эр сэхээвч рүү гарч эзэмшил юүгээн дээдсийн харцаар халиав. Агийн ёсыг сахигчид энэ сайхан эр сүүлт цамц өмсдөггүй, цаана нь гар буу хавчуулсан өргөн суран бүс бүслэдэг, хэрээн жигүүр лүгээ адил тас хар үс нь улаан торгон боолттой, тэгээд мань эрийн удирдлага дор хохьмой толгойтой хар авст туг бүхий далбаат онгоц Караибын тэнгист сэлгүүцэж явсан цаг бий гэцгээнэ.
Гэхдээ үгүй, огт тийм биш! Агийн ёсыг сахигч- мунхруулагчид худдаа ярьж байгаа юм. Караибын тэнгис- гэж орчлон дээр хаана ч байхгүй, тэнд ангуучилж явдаг галзуу дээрэмчид, тэднийг хөөж явдаг харуулын онгоц, усан мандал дээгүүр суунаглаж байдаг их бууны утаа энэ тэр гэж ерөөсөө байхгүй, юу ч байхгүй, юу ч байгаа ч үгүй! Тэр нэг хатчихсан далдуу мод байна, ширмэн хайс байна, цаана нь модот гудам... Бас вааран дотор мөс хайлж байна, бас хажуугийн ширээний араас хэн нэгний час улайсан бухан нүд харагдаж байна, ер нь аймаар жигтэйхэн муухай... Ээ, бурхад минь, бурхад минь, хор, надад хор өгөөч!..
Тэгтэл ч нэг ширээний араас “Берлиоз?!” гэсэн үг дүрхийн нисэх мэт тархлаа. Хэн нэгэн нам нударгадсан мэт хөнгөн хөгжим замхран чимээ алдав. “Юу, юу, юу?!..” -“Берлиоз!!!” Чингээд гүйж харайж, хашгирч гуугалж бөөн мундраа хутгалдах нь тэр...
Үнэхээр ч, Михаил Александровичийн тухай аюумшигт мэдээ тархмагц уй гашуу орчныг нөмрөн авав. Нэгэн уймарсан нөхөр яг одоо, энд байгаа дээрээ хамт олноороо цахилгаан утас төлөвлөж, нэн даруй илгээх хэрэгтэй гэж хашгичив.
Ямар цахилгаан, хааш нь явуулах юм бэ? гэж бид асууна аа даа. Яах гэж явуулах юм бэ? Нээрэн хааш нь явуулах вэ? Тас татуулсан шилийг нь эмгэг суддалын эмч резинэн бээлийтэй гараар базаад, профессор хүзүү рүү нь тахир зүүгээр хатгалж байгаа этгээдэд ямар нэгэн цахилгаан утас юунд хэрэг болохсон билээ? Тэр амь насаа алдсан, түүнд ямар ч цахилгаан утас хэрэггүй. Бүх юм дууссан, утасныханд хий ажил удаад яахав.
Тийм ээ, амь үрэгдсэн, үрэгдсэн... Гэтэл бид бүхэн амьд байгаа шүү дээ!
Тийм ээ, уй гашуу нөмрөн авсан нь үнэн, гэхдээ тэгс тэгсхийгээд цочроо гарч, зарим нэг нь ширээндээ буцаж сууснаа эхлээд сэмээрхэн, дараа нь шулуухан хундагатай архиа хөнтөрч, даруулгаа амтархан идэж гарав. Ер нь ч тахианы махны задгай хуушуураа зүгээр хаячихатгай нь биш дээ! Тэглээ гээд Михаил Александровичид бид тус болох уу, хоолгүй хоцорсоноороо? Бид чинь өөрснөө амьд байгаа шүү дээ!
Бодьтойгоор, хөнгөн хөгжмийнхөн тарцгааж, төгөлдөр хуурыг цоожилж, хэдэн сэтгүүлчид эмгэнэлийн мэдээ бичихээр сониныхоо газар руу одоцгоов. Хүүрийн байшингаас Жельдыбин ирсэн гэх мэдээ тарлаа. Тэрээр дээд давхарт талийгаачийн өрөөнд орж сууснаас болж мань хүн Берлиозыг орлох нь гэсэн цуу тэр даруй түглээ. Жельдыбин захиргааны арван хоёр гишүүнийг бүгдийг нь ресторанаас дуудуулав. Берлиозын өрөөнд яаралтай чуулж эхэлсэн хурал Грибоедовын баганат танхимыг хэрхэн чимэх, хүүрийн байшингаас цогцсыг ийш нь хэрхэн авчрах, салах ёс гүйцэтгэх ажлыг хэрхэн нээх гэхчилэн энэ эмгэнэлт явдалтай холбогдсон хойшлуулшгүй асуудлуудыг хэлэлцэж эхлэв.
Энэ хооронд ресторан шөнө яаж ажилладаг вэ, тэр янзаараа ажиллаж эхлэв. Хэрэв Берлиозын алагдсан мэдээнээс илүү рестораны гийчдийн гайхшийг төрүүлсэн, үнэхээр нүд бүлтийж, чих дэлдийм нэг явдаа болоогүйсэн бол ресторан хаагдатлаа, өөрөөр хэлбэл, өглөөний дөрвөн цаг хүртэл тийнхүү ажиллах байсан билээ.
Эхлээд Грибоедовын байшингийн үүдэнд жижүүрлэж байсан морин тэрэгчид хачирхаад явчихаж. Тэдний хэн нэг нь суудал дээрээ өндийж,
-Түй! Та нар наадахаа хараач! гэж хашгирах нь сонсодсон.
Үүний дараа, хаанаас гарсныг бүү мэд, ширмэн хайсны дэргэд нэг гал гялсхийн сэхээвч рүү дөхөж эхэлдэг байгаа. Ширээний ард суугсад өндийн харцгаагаад тэрхүү бяцхан галтай хамт сүүмгэр хий үзэгдэл ресторан руу ирж явааг олж үзжээ. Тэгээд гал тор руу яг ойртож ирмэгц бүгд, зарим нь хилэм загасаа сэрээдсэн чигээрээ нүд нь орой дээрээ гаран хөшицгөөв. Энэ мөчид тамхиа татах гэж рестораны өлгүүрийн хаалганаас сэхээвч рүү гарч ирсэн хаалгач тамхиа гишгэлчихээд, хий үзэгддийг ресторанд оруулахгүй санаатай зам хаахаар түүн рүү зүглэснээ саад хийх янзгүй мангардуу инээмсэглэн зогтусав.
Хий үзэгдэл торны нүхээр өнгөрч сэхээвч рүү ороод ирж. Чингэвээс энэ нь ямар нэгэн хий үзэгдэл биш нэртэй яруу найрагч Иван Николаевич Бездомный болохыг цөм таницгаав.
Тэрээр судалтай цагаан дотуур өмдтэй, энгэрт нь үл таних нэгэн гэгээнтнийг дүрсэлсэн халдархай зурмал бурхан сүлбээрэн зүүгээр тогтоосон уранхай цайвар урт цамдтай, хөл нүцгэн байх аж. Иван Николаевич өрөөсөн гартаа хуримын асаалттай лаа барьжээ. Баруун хацар дээр нь шинэхэн урчихаж. Сэхээвч дээр ямархан анир чимээгүй болсныг хэмжихийн арга байхгүй. Нэгэн зөөгчийн алмайран хазайлгасан аяганаас пийв гоожиж байгаа харагдав.
Найрагч лаагаа толгой дээрээ өргөөд чанга дуугаар,
-Найзууд мэдд сайхан уу! хэмээснээ хамгийн ойрхон буй ширээн доогуур шагайгаад, -Алга, нөгөөдөх чинь энд алга байна! гэж гунигтай дуу алдав.
Хоёр янзын дуу гарав. Бүдүүн дуу:
-Үзлэг алга. Яг цагаан солио.
Хоёрдахь нь эмэгтэй хүний айсан дуу:
-Ийм дүр төрхтэй юмыг цагдаа яахаараа гудамжаар явуулаад байдаг байна аа?
Иван Николаевич үүнийг сонсоод,
-Хоёр ч удаа саатуулах гэсэн, Бүтээлгэний гудмадд, бас энд Броннаяд, тэгэхээр нь би хашаа давж харайлгасан чинь хацраа юу ч үгүй урчихлаа, харахгүй юу! хэмээн хариулснаа лаагаа өргөн хашгирав. -Утга зохиолын ахан дүүс ээ!
(сөөсөн хоолой нь засарч дуу нь чангарчээ) Бүгдээрээ намайг сонсоцгоож бай! Тэр чинь гараад ирж! Түүнийг нэн даруй барьцгаа, эс тэгвээс хэлэхийн аргагүй их гай зовлон тарина!
-Юу? Юу? Энэ чинь юу гэчихэв? Хэн гараад ирээ вэ? гэхчилэнгийн дуу тал талаас сонсдов.
-Зөвлөгч! Тэр зөвлөгч сая Хамбын цөөрмийн тэнд Миша Берлиозыг алчихлаа гэж Иван хариулав.
Энэ мөчид доторхи танхимын хүмүүс сэхээвч рүү гарч ирцгээж, Иваны сүүтгэр галын тойронд улс бөөгнөрч эхлэв.
-Болгоогоорой, болгоогоорой, арай тодруулахгүй юу хэмээх намуухан боловсон дуу Иван Николаевичийн чихэн тус сонсдов. -Алчихсан гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хэн алчихаав?
-Гадаадын зөвлөгч, профессор, тагнуулч гэж Иван орчноо хараачлан хариулав.
-Тэр хүний овог нэр нь хэн юм бол? гэж мөн чихэн дээр нь аяархан асуув.
-Юун овогтой манатай! Би овгийг нь мэдэж байсан бол ч! Нэрийнх нь хуудсан дээрээс би овгийг нь ялгаж харж амжаагүй... Эхний үсэг нь л “Вэ” байсныг санаж байна, “Вэ”-гээр эхлэсэн овог! “Вэ”-гээр эхэлсэн ямар овог байх вэ? хэмээн Иван духаа барин өөрөөсөө асууснаа гэнэтхэн, -Вэ, вэ, вэ! Ва... во... Вашнер? Вагнер? Вайнер? Вегнер? Винтер? гэхчилэн бувтнаж гарахад биеэ хүчилснээс болоод толгойтой үс нь өрвөгнөн байна.
-Вульф! гэж нэг хүүхэн өрөвчхөн дуу алдав.
Иван уурлачихав. Дуу алдсан хүүхнийг нүдээрээ хайн,
-Мангуу эм! хэмээн Иван хашгирав. -Вульф энд ямар хамаа байна? Вульфт ямар ч буруу байхгүй! Во, во... Биш! Ийм байддаар ч толгойд орж ирэхгүй нь ээ! За тэгэхээр, ардууд минь, ингэцгээе, цагдаа руу профессорыг барих пулемёттой таван мотоциклчин ирүүлээч гэж утасдацгаа. Түүнтэй бас өөр хоёр этгээд явааг хэлэхээ мартаж болохгүй игүү, нэг унжгар, эрээн... хавчдаг шил нь хагарчихсан, нөгөө нь нэг тарган хар муур. Би энэ зуур Грибоедовыг нэгжээд орхъё... Тэр энд байгааг би мэдрээд байна!
Иван сандран бачимдаж хүрээлсэн хүмүүсийг ийш тийш түлхлэн тосыг нь өөр дээрээ асгаруулан лаагаараа даллаж ширээн доогуур шагайж гарав. Тэгтэл “Эмч!” гэх дуу сонсдож, Иваны өмнө эвэр хүрээтэй шилтэй, сахлаа хуссан махлаг тарган царай бий болов.
-Нөхөр Бездомный, та тайвшир! гэж сайхь царай аргадсан дуугаар ярьж эхлэв. -Бид бүхний хайртай Михаил Александрович... үгүй зүгээр л Миша Берлиоз үхсэнээс болж та гутарч уймарчээ. Бид энэ бүхнийг маш сайн ойлгож байна. Та тайван байх хэрэгтэй. Одоо нөхдүүд чинь таныг хүргэж өгч оронд чинь оруулна, та тэгээд л тайвширчихна...
Иван ярзалзан үгийг нь тасдав:
-Тэр профессорыг барих ёстойг ойлгож байна уу, чи? Шал тэнэг юм яриад над руу зүтгэлээд байх чинь! Эрваа!
-Нөхөр Бездомный, болгоож хайрла хэмээн сайхь царай час улайн, ийм юманд орооцолдсондоо даруй гэмшин ухарлаа.
-Үгүй шүү, өршөөхийн хувьд чамайг л ямар ч байсан өршөөхгүй гэж Иван Николаевич занасхийв.
Нүүр нь татвалзан хачин болж, лаагаа зүүн гартаа шилжүүлснээ баруун гараа далайхаараа далайгаад нөгөө өрөвчхөн царайтын хулхин дундуур тас байлгав.
Тэгмэгц тойрсон хүмүүс Иваныг бариад авах ёстойг ухаарч тийнхүү дайран барьцгаав. Лаа унтарч, нүүрнээс мултарсан нүдний шилийг хормын зуур хэмх гишгэлжээ. Иван саваагүй хүмүүсийн бахыг ханган бүр гадаа гудамжнаа хадтал байдгаараа муухай бархираад үзэлцэж гарав. Ширээн дээрээс унаж буй сав суулга тар нярхийн, хүүхнүүд уулга алдан хашгиралдпаа.
Зөөгчид яруу найрагчийг нүүр гарын алчуураар хүлж байх хооронд онгоцны дарга, хаалгач хоёр ийн ярилцав:
-Дотуур өмдтэй явааг нь чи харсан уу? гэж далайн дээрэмчин асуув.
-Арчибальд Арчибальдович минь, тэр чинь МАССОЛИТ- ын гишүүн юм чинь би яаж оруулахгүй байх вэ дээ? гэж хаалгачин хулчганан хариулав.
-Дотуур өмдтэй явааг нь чи харсан уу? гэж дээрэмчин давтан асуув.
-Арчибальд Арчибальдович, намайг өршөөж үз хэмээн хаалгач час улайв. -Би яахсан билээ дээ? Сэхээвчинд авхай нар сууж байгааг би өөрөө ойлгож байна...
-Авхай нар энд пад байхгүй, авхай нарт яасан ч нэг үг хэмээн дээрэмчин нүдээрээ хаалгачийг цоо түймэрдэв.
-Харин цагдаад падтай! Дотуур өмд, цамцтай хүн Москвагийн гудамжаар ганцхан тохиолдолд л явж болно. Тийм хүнийг цагдаа авч явах ёстой, гэхдээ ганцхан газар руу, сэрийлэхийн анги руу! Чи хаалгач шүү юм бол, тийм хүнийг харангуутаа тэр даруй ганц секунд ч алдалгүй шүгэлдэх ёстой гэдгийг чи мэдэх ёстой. Чи дуулж байна уу?
Дүйнгэтэж гүйцсэн хаалгачинд сэхээвчнээс хүмүүс уухилах, сав суулга тачигнах, авгай хүүхнүүд хашгиралдах сонсдов.
-Чамайг үүний чинь төлөө яая даа байз? гэж далайн дээрэмчин асуув.
Хаалгачийн царай хижигтсэн мэт цайж, нүднийх нь гал үхэдхийгээд явчихав. Одоо хагалбар самнаатай болчихсон хар үс нь гал улаан торгоор бүрхээстэй мэт харагдана. Сүүлт ииджак, цардмал цамц энэ тэр алга болж бүснийх нь цаана гар бууны бариул цухуйх мэт. Хаалгач өөрийгөө далайн онгоцон дээр дүүжлүүлчихэж гэж бодов. Унжиж байгаа хэл, мөр рүүгээ унжчихсан амьгүй толгой энэ тэрээ өөрийн нүдээр харж, тэр ч бүү хэл, онгоцны гадаа ус цалгилахыг сонсов. Хаалгачийн хөл өвдгөөрөө нугасхийгээд явчихав. Тэгтэл далайн дээрэмчин түүнийг өрөвдөж цоо төөнөсөн харцаа унтраалаа.
-Николай, чи сайхан мэдээрэй! Эцсийн удаа шүү. Манай ресторанд ийм хаалгач хөлсгүй ч ажилласан хэрэггүй. Чи еүмийн манаач бол гэж хэлээд дарга тодорхой, яруу тод, түргэн команд буулгав: -Буфетны Пантелейг дууд! Цагдаа. Протокол. Машин. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү... Тэгснээ, -Шүгэлд! гэж нэмж хэлэв.
Ресторанд төдийгүй гадаа гудманд, түүнчлэн рестораны цэцэрлэг рүү харсан цонхтой байрны мэл гайхсан хүмүүс нэгэн мөчлөгийн дараа хүүхэлдэй шиг өлгийдүүлсэн залууг Грибоедовын хаалгаар Пантелей, хаалгач, цагдаа, зөөгч бас яруу найрагч Рюхин энэ тэр хэрхэн гаргаж буйг, цаад өлгийт нь нулимс асгаруулан, заавал Рюхиныг онох гэж нулимлан,
-Хүний адаг! гэж хашгичихийг харцгаажээ.
Ачааны машины муухай царайтай жолооч мотороо асаав. Хажууд нь морин тэрэгний дэлбэгч жолоогоороо хондлой руу нь ороолгон морио агсалзуулан,
-Уралдааны морь энэ байна! Би сэтгэл мэдрэлийн змнэлэг рүү хүргэж байсан шүү! гэж хашгична.
Үймэрсэн хүмүүс үзэгдэж харагдаагүй явддыг хэлэлцэн знд тэндгүй дүнгэнэлдэнэ. Товчдоо, шившгийн муухай, саваагүй, балиар, гутамшигт энэ явдал Грибоедовын хаалганаас ачааны машин хөөрхий муу Иван Николаевич, цагдаа, Пантелей, Рюхин дөрвийг авч одоход сая төгсвөр болжээ.


Top
   
PostPosted: Jul.05.16 7:08 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
VI бүлэг. хэлсэнчлэн цэцэн солио

Саяхан Москвагийн дүүрэгт голын эрэг дээр барьсан сэтгэл мэдрэлийн алдартай эмнэлгийн хүлээн авахад ямаан сахалтай цагаан халаадтай хүн орж ирэхэд шөнийн нэг цаг хагас болж байв. Буйдан дээр сууж буй Иван Николаевичаас гурван сувилагч хараа эс салгана. Сэтгэл их догдолсон яруу найрагч Рюхин тэрүүхэнд нь байна. Иван Николаевичийг хүлж боосон нүүр гарын алчуурнууд мөн тэр буйдан дээр овоолоостой. Иван Николаевичийн гар, хөл сул байх аж.
Рюхин орж ирсэн хүнийг хармагц царай нь цонхийн цайж, хоолойгоо засч ханиалгаснаа доожоогүй дуугаар,
-Сайн байна уу, эмч ээ гэв.
Эмч Рюхин руу мэхсхийсэн боловч түүн рүү харсангүй, харин Иван Николаевич дээр харцаа тогтоов.
Цаадах нь хөмсөг зангидан ууртай царайлж, ямар ч хөдөлгөөнгүй суух бөгөөд эмчийг орж ирлээ ч гэж хөдөлсөнгүй.
-За, эмч ээ, энэ бол хэмээн Рюхин Иван Николаевич руу хулчганан хялайж, яагаад ч юм учир битүүлэг шивнэв. -Энэ бол нэртэй яруу найрагч Иван Бездомный... тэгэхээр, ийм юм... юу, цагаан солио биш байгаа гэж бид санаа зовж байна...
-Их уух уу? гэж эмч дуугарч ядан асуув.
-Үгүй ээ, уух нь ууна, гэхдээ тэрэндээ хүртэл ч үгүй...
-Жоом, харх, шулам эсвэл холхиж давхисан нохой энэ тэр барьж байсан уу?
-Үгүй. Би мань хүнийг өчигдөр ч харсан, өнөө өглөө ч тааралдсан. Энэ маань цоо эрүүл байсан... гэж Рюхин сэрдхийн хариулав.
-Яагаад дотуур өмдтэй байгаа юм бэ? Орноос нь бариа
юу?
-Эмч ээ, энэ чинь ийм байдалтай ресторанд ирсэн юм...
-А-хаан, а-хаан хэмээн эмч хангалуун дуугарч, -Нүүрний шарх юу юм? Хүнтэй зодолдоо юу? гэж асуув.
-Хашаан дээрээс ойчсон юм, дараа нь ресторанд нэг хүнийг цохиж авсан... бас зарим нэгхүнийг...
-За, тийм байж гэж эмч хэлээд Иван руу эргэж, -Сайн байна уу? гэв.
-Мэнд ээ, мэнд үү, хорлон сүйтгэгч! гэж Иван хорсолтой чанга өчив.
Рюхин ичсэн гэдэг жигтэйхэн, эелдэг боловсон эмч рүү харахаасаа ч халшрав. Харин цаадах нь өчүүхэн ч гомдсонгүй, дадмаг шаламгай хөдөлгөөнөөр нүднийхээ шилийг авч халаадныхаа хормойг өргөн өмднийхөө арын халаасанд хийгээд Иванд хандан,
-Та хэдтэй вэ? гэж асуув.
-За боль доо, та нар намайг орхиж чөтгөр шулам руугаа тонилдгоо! гэж Иван бүдүүлгээр хашгираад буруу харчихав.
-Та юунд уурлана вэ? Би танд эвгүй юм хэллээ гэж үү?
-Би хорин гуравтай, та нарын талаар гомддоо мэдүүлнэ. Ялангуяа чиний талаар, муу шаар! гэж Иван Рюхиныг тухайлан цохож шаралхав.
-Та юун тухай гомдол мэдүүлэхсэн бол?
-Намайг, эрүүл хүнийг барьж авч, хүчээр галзуугийн байшинд авчирсан гэж! хэмээн Иван ууртай өчив.
Яг энэ мөчид Рюхин Иван руу тогтож харснаа дотор нь хүйтэн оргиод явчихав: Түүний нүдэнд галзуу, солиогийн ямар ч шинж тэмдэг алга. Грибоедовт нүд нь сүүмийж булингартаад байсан чинь одоо хуучин янзандаа ороод зүв зүгээр болчихжээ.
“Эцэг чинь! Манай хүн үнэхээр зүгээр байх шив? Естой балай юм! Бид чинь, нээрэн, үүнийг яах гэж нааш нь чирээд ирэв ээ? Зүгээр, огт зүгээр байна, зөвхөн нүүрээ л урчихаж...” гэж Рюхин эмээсхийн бодов.
-Та галзуугийн байшинд ирсэн биш гэж эмч гялалзсан хөлтэй мухар сандал дээр суунгаа тайван өгүүлэв. -Эмнэлэгт ирээд байна. Тэгээд энд байлгах шаарддага байхгүй бол таныг хэн ч энд хориод байхгүй.
Иван Николаевич итгэх янзгүй хялайснаа, ямар ч атугай,
-Ээ, бурхны аврал! Энэ олон солиотны дундаас явж явж ганц эрүүл хүн олддоо. Солиотны манлай нь авьяасгүй мунаг Сашка! гэж бүвтнэв.
-Тэр авьяасгүй Сашка гэдэг чинь хэн юм?
-Яагаав, цаадах чинь, Рюхин! гэж Иван Рюхины зүг бохир хуруугаараа заав.
Цаадах нь дургүй нь хүрч дүрсхийлээ. Тэрээр, “Баярлалаа гэж хэлэхийн оронд ингэж байх гэж! Энэ муухай ажилд нь хүн оролцоод явж байхад! Ёстой жинхэнэ новш байна даа!” гэж бодов.
Гэтэл Иван Николаевич Рюхиныг зад шүүмжлэх гэхээс тэсч ядах бололтой,
-Сэтгэл зүйгээрээ яах аргагүй жижиг нударган, гэхдээ пролетарийн дүрд чадмаг хувилсан нударган. Энэний энэ гэмгүй царайг майн нэгэнд зориулж бичсэн уянгалаг шүлгүүдтэй нь жишээд үзээрэй! Хэ-хэ-хэ... “Хийс, хийс!”, “манд, манд!” гээд л... гэтэл мань хүний дотор руу нь өнгийж юу бодож байгааг нь та нар хар л даа... дуу алдах вий, та нар! гээд хорон муухай хөхрөв.
Рюхин нүүр нь час улайчихсан уухилж, энэ муухай могойг өвөр дээрээ бүлээцүүлснээ, үнэн хэрэгтээ заналт дайсан болох энэ хүний хэрэгт оролдсоноо л гагцхүү бодно. Нэмэрт нь, яадаг ч арга байдаггүй: мэдрэлийн хийтэй хүнтэй хэрэлдэлтэй нь биш дээ?!
Эмч Бездомныйн хайр найргүй шүүмжлэлийг анхааралтай сонсоод,
-Ер нь таныг манай энэ рүү яагаад аваад ирсэн юм бэ? гэж асуув.
-Хэдэн мангар юм, чөтгөр ачгадмарууд! Барьж авч муусайн даавуугаар хүлчихээд ачааны машин дээр хаяад салгалчихгүй юу!
-Та яагаад ресторанд зөвхөн дотуур хувцастай ирснийг асууж болохсон болов уу?
-Хүн гайхаад байх юм байхгүй. Би усанд орох гэж Москва гол дээр очихгүй юу, гэтэл миний хувцсыг туучихаад оронд нь ийм новш үлдээчихэж! Москвагаар нүцгэн явалтай нь биш дээ? Грибоедовын ресторан руу очих гэж яарч байсан болохоор үлдээсэн юмыг нь углачихсан юм.
Эмч Рюхин руу гайхасхийн харахад цаадах нь,
-Ресторан тийм нэртэй юм гэж баргар өчив.
-А-хаан, та юундаа тэгтлээ яараав? Ажил хэргийн уулзалттай байсан уу? гэж эмч асуув.
-Би зөвлөгчийг барих гэж яваа юм гээд Иван орчныг түгшүүрлэн харав.
-Ямар зөвлөгчийг?
-Та Берлиозыг мэдэх үү? гэж Иван донжтой асуув.
-Нөгөө... хөгжмийн зохиолч уу?
Иваны урам унтрав.
-Юуны чинь хөгжмийн зохиолч? Үгүй ээ, өө тийм! Тэр хөгжмийн зохиолч чинь Миша Берлиозтой ижилхэн овогтой юм!
Рюхин юм ярина гэхээс дургүй нь хүрч байсан боловч тайлбарлахаас өөр аргагүй болов.
-МАССОЛИТ-ын дарга Берлиозыг өнөө орой Хамбын цөөрөмний тэнд трамвай дайрчихсан юм.
-Мэдэхгүй байж битгий худдаа чалч! хэмээн Иван Рюхинд агсрав. -Тэнд байсан хүн нь би болохоос чи биш! Тэр
этгээд мань хүнийг зориуд трамвай доогуур оруулчихсан юм!
-Түлхчихсэн үү?
-Юуны чинь “түлхэх” вэ? гэж Иван юмны учир олдоггүй амьтдад уурлан дуу алдав. -Тэрүүнд түлхэх шаарддага байхгүй! Тэр чинь юу эсийг хийнэ гээч, ёстой базарваанийн хумпад! Берлиоз трамвайн доогуур орчихно гэдгийг урьдаас мэдэж байсан!
-Энэ зөвлөгчийг танаас өөр харсан хүн бий юү?
-Хамаг гай нь тэр, зөвхөн Берлиоз бид хоёр.
-За тийм байж. Тэр алуурчныг барихын тулд та ямар арга хэмжээ авав? гээд эмч эргэж, хажууханд нь ширээний ард суугаа цагаан халаадтай хүүхэн рүү харцаар дохио өгөв. Цаадах нь нэг хуудас гаргаж ирээд хүснэгтийн онгорхой зайг бөглөж эхлэв.
-Ийм арга хэмжээнүүд. Би гал тогооноос лаа аваад...
-Энэ лааг уу? гээд эмч ширээн дээр хүүхний урд талд бурхны зурагтай хамт хэвтэж байгаа хугархай лааг заав.
-Яг наадахыг чинь, тэгээд...
-Энэ бурхан ямар хэрэгтэй юм?
-Өө, тийм, бурхан... гэснээ Иван улайж, -Яг энэ бурхан чинь юунаас ч илүү айлгачихсан хэмээн Рюхины зүг хуруугаа дахин чичлэв. -Ер нь ийм учиртай юм. Тэр, нөгөө зөвлөгч бол... шуудхан ярьцгаая л даа... чөтгөр шуламтай харилцана... тийм учраас түүнийг зүгээр нэг бариад авах боломжгүй.
Сувилагч нар Иванаас нүд эс салган, яагаад ч юм, яг номхон зогсоцгоочихжээ.
-Нээрэн шүү, яг харилцана! Энэ бол хөдөлбөргүй баримттай зүйл. Тэр Понтий Пилаттай биечлэн ярилцсан байсан. Та нар над руу ингэж харахын хэрэг байхгүй! Үнэнийг л ярьж байна! Тэр чинь тагт, далдуу мод гээд бүгдийг нь харсан. Нэг үгээр хэлбэл, Понтий Пилат дээр очсон, үүний үнэн гэдгийг би батална.
-Тэгээд, тэгээд...
-Тэгээд яахав, би энэ бурхныг энгэртээ хатгачихаад 1'үйчихдэг юм байна...
Яг ингэтэл цагийн дохио хоёронтоо цохив.
-Хөөе, хөөе, таминь ээ! хэмээн Иван дуу алдаж, буйдан дээрээс босов. -Хоёр цаг болчихож, гэтэл би энд та нартай дэмий цаг үрээд! Уучлаарай, утас хаана байна?
-Утас руу очуул гэж эмч сувилагчдад тушаав.
Иваныг утас барьж авангуут хүүхэн Рюхинд хандаж аяархан асуув.
-Энэ гэр бүлтэй юу?
-Ганц бие гэж Рюхин эмээсхийн хариулав.
-Үйлдвэрчний гишүүн үү?
-Мөн.
-Сэргийлэх үү? Сэргийлэх үү? гэж Иван утас руу хашгичив. -Нөхөр жижүүр ээ, гадаадын зөвлөгчийг бариулахаар пулемёттой таван мотоциклчин явуулах үүрэг нэн даруй өгөөч. Юу? Намайг дайраад авчих, би өөрөө та нартай хамт явна... Яруу найрагч Бездомный галзуугийн байшингаас ярьж байна... Танай хаяг чинь юу юм бэ? гэж Бездомный утсаа алгаараа таглангаа эмчээс шивнэн асуугаад дахин утас руу хашгичиж гарав. -Та сонсож байна уу? Байна уу?.. Өө, балай! хэмээн Иван гэнэт чарлаад утсаа хана руу чулуудчихав. Тэгээд эмч рүү эргэж гараа сунган “баяртай” гэж хээв нэг өгүүлээд явахыг завдав.
-Болгоож үз, та харанхуй шөнөөр дотуур хувцастай хаашаа явах нь вэ? Тдьы бие гойдгүй байна, манайд хоно! хэмээгээд эмч Иваны нүдийг нухацтай ажиглав.
-Аль вэ, би гаръя гэж Иван хаалга халхлан зогссон сувилагчдад хэлснээ, -Намайг гаргах юм уу, үгүй юм уу? хэмээн аймаар хашгирав.
Рюхин балмагдан чичрэв. Хүүхэн ширээнд зоолттой товчийг дарахад түүний шилэн гадаргуу дээр нэг гялалзсан хайрцаг, битүү ампул хоёр гараад ирэв.
-Өө, тэгнэ вий?! гэж Иван хоригдсон араатан шиг хулганан өгүүлж, -Гайгүй байлгүй! Баяртай... гээд толгойгоо бөхийсхийн цонхны хөшиг рүү ухасхийв. Бөөн дуу гарсан боловч хөшигний цаанах хагардаггүй шил огт ажирсангүй, ингээд нэгэн хормын дараа гэхэд Иван сувилагчдын гарт тонгочиж байв. Тэрээр архиран шуухитнаж, хазах гэж оролдон хашгичив:
-Та нар бас ийм шил хийчихсэн байдаг гэнэ ээ!.. Тавь! Тавь гэж байна шүү!
Эмчийн гарт тариур гялсхийж, нөгөө хүүхэн Иваны цамцны хүүршсэн ханцуйг ганцхан шурдхийн хүү татаж, эм хүнийх гэмээргүй хүчээр гарыг нь базаад авав. Эфир ханхийж, дөрвөн хүний гарт орсон Иван сульдах янз орох агшинд овсгоотой эмч зүүгээ түүний гар руу хатгаж амжив. Иваныг цааш нь хэдэн хором барьцгааж байснаа буйдан дээр тавив.
-Зандалчид! хэмээн Иван хашгирч буйдангаас ухасхийн боссон боловч цаадуул нь буцаагаад суулгачихав. Тавингуут нь дахиад ухасхийн босмор болсноо өөрөө буцаад суучихав. Тэгээд ийш тийш муухай хялалзан хэсэг зуур чимээгүй байснаа гэнэтхэн эвшээлгэж, дараа нь өширхсөн байдалтай инээмсэглэв.
-Яаж ийгээд хориод авах шив гэснээ Иван дахин нэг эвшээлгээд хүүхэд шиг дэрэн дээрээ гараа дэрлэн хэвтээд өгөв. -За, бүр сайн байна... та нар л өөрснөө хамаг мууг нь үүрнэ дээ. Би сэрэмжлүүлж хэлэхээ хэллээ, та нар яах санж вэ, өөрснөө мэдэдгээ! Би бол одоо Понтий Пилатыг л юунаас ч илүү сонирхож байна... Пилат... хэмээн хор шаргүй нойрмог дуугаар үглэснээ нүд нь өөрийн эрхгүй анилдаад явчихав.
-Нар-ус-агаар, зуун арван долоогийн тусгай өрөө, сахиул гэж эмч нүдний шилээ зүүх хооронд үүрэг даалгавар өгөв. Рюхин дахиад сэрдхийн овсхийв: хаалга чимээгүй онгойж, цаана нь шөнийн хөх гэрэл ассан урт гудам харагдав. 'Гэндээс резинэн дугуйтай өндөр дамнуурга орж ирэхүйд нам гүм болсон Иваныг түүн рүү шилжүүлэн тавьж, гудам руу гарахад хаалга буцаж хаагдав.
-Эмч ээ, тэгэхээр энэ маань үнэхээр өвчтэй байна уу? хэмээн гайхаж хоцорсон Рюхин шивэгнэв.
-Харин тийм байна гэж эмч хариулав.
-Юу гээч болчихоо вэ? гэж Рюхин хулчгар царайлав.
Ядарсан эмч Рюхин руу харснаа сулхан дуугаар,
-Хөдлөх болон өгүүлэх эрхтний цочрол... түүнээс үүдсэн ирианы солиорол... ер нь амаргүй тохиолдол... Цэцэн солио л бололтой. Нэмэрт нь архаг архидалт... гэв.
Рюхин Иван Николаевичийн байдал онцгүй бололтой юм гэж дүгнэхээс өөр эмчийн хэлснээс юу ч ойлгосонгүй, дэмий л санаа алдаад,
-Мань эр яагаад нэг зөвлөгчийн тухай туж яриад байгаа юм бол? гэж асуув.
-Хямарсан сэтгэцэд нь хүчтэй нөлөөлсөн ямар нэг хүнийг харсан байх. Эсвэл хий юм үзсэн байх...
Хэдэн минутын дараа ачааны машин Рюхиныг Москва руу аван одов. Үүр цайж эхэлсэн тул засмалын хажуугийн хараахан унтраагүй чийдэнгийн гэрэл хэрэг ч үгүй, эв ч үгүй байх аж. Жолооч бүхэл бүтэн шөнө дэмий өнгөрсөнд уурлаж, муу машинаа тойруулга дээр аймаар шарвуулан хамаг хүчээр нь элдэв.
Замын хажуугийн ой мод дуусч, ард үлдэн хоцров. Гол ч нэг тийш салан одлоо. Ачааны машины өөдөөс харуулын шовгортой элдэв хашаа, хураасан түлээ, өндөр өндөр шон, шураг, шурганд гүйлгэсэн эргүүлэг, овоолоотой хайрга, зурайсан шуудуунууд жирэлзэн өнгөрөхийг үзвэл Москва РУУ юу юугүй дөхсөн нь мэдэгдэж, ерөөсөө л тэрүүхэн тойруугаар эргэнгүүт их хот нөмрөөд, тэврээд авах нь гэлтэй.
Рюхин донсолгоонд ийш тийш шидэгдэн, дээр нь суусан нэг тайрдас сав л хийвэл мань эрийг булгиж хаячих гээд болдоггүй. Түрүүлээд троллейбусаар яваад өгсөн цагдаа, Пантелей хоёрын машин дээр хаясан нүүр гарын алчуурнуудыг цуглуулах гэж нэг үзсэнээ: “Энэ муусайнаар яахав! Би, үхсэндээ ингэж энүүнтэй нодолдож байна вэ?” гэж амандаа ууртай үглэн, ганцхан тийрч орхичихоод дахин түүнийг анзаараахаа болив.
Мань хүний сэтгэл санаа тун ёозгүй байв. Эмгэгийн байшинд очсон нь түүнд бөөн яршиг удаж гэдэг нь тодорхой боллоо. Рюхин сэтгэл нь юунд тэгтлээ зовоод байгааг ойлгох гэж ядав. Толгойноос салахгүй буй хөх гэрэлтэй хонгил юм уу? Ухаан солиорохоос дор зовлон орчлон дээр байхгүй гэсэн санаа юм уу? Нээрэн, энэ ч лав мөн. Гэхдээ энэ бол нэг тийм л зүйл, ерөнхий л санаа. Өөр нэг юм байна даа. Чухам юу вэ? Гоморхол, яг мөн. Нээрэн, яг улаан нүүрэн дээр нь хэлсэн Бездомныйн гомдмоор үгс. Гэхдээ хамаг зовлон юунд байна вэ гэхээр энэ үгсийн гомдмоорт биш, энэ үгс үнэн гэдэгт байна.
Яруу найрагч ийш тийш харахыг больж, гагцхүү донслон буй тэвшний балиар шалыг ширтэн, өөрийгөө зүхэн амандаа бувтнан гоншигонов.
Нээрэн, шүлэг ээ гэж... Мань хүн гучин хоёртой! Нээрэн, цаашаа яах болж байна? -Цаашид ч жилдээ хэд гурван игүлэг зохионо. -Өтөлтлөө юу? -Тийм ээ, өтөлтлөө. -Энэ шүлгүүд нь түүнд юу өгөх вэ? -Нэр алдар уу? “Ёстой дэмий байлгүй! Үгүйдээн, өөрийгөө бүү мэхэл. Балай пгүлэг зохиодог хүнд хэзээ ч алдар нэр ирэхгүй. Яагаад түүний пгүлэг балай байгаа билээ? Үнэн, яг үнэн хэлсэн шүү! хэмээн Рюхин өөртэйгөө хайр найргүй үзэлцэв. -Би өөрийнхөө бичиж байгаа зүйлээс юунд нь ч итгэдэггүй!..”
Сэтгэлийн хямралдаа хордсон яруу найрагч нэгэнтээ дайваад, хөл доорхи шал донслохоо болив. Рюхин толгойгоо өргөн харвал Москвад аль хэдийн ирчихсэн төдийгүй, үүр нэгэнт цайчихсан, задгай үүлс алтран шаргалтаж, сууж яваа машин нь модот тойруу руу эргэх зам дээр олон машины дунд зоогдчихсон, өөрөөс нь холгүй нэг суурьтай төмөр хүний хөшөө толгойгоо хазайлган модот гудам руу ухамсаргүй харж байх ажгуу.
Бие муудсан яруу найрагчийн толгойд хачин хачин бодол үерлэх мэт орж ирэв. “Жинхэнэ аз нь гозойхын жишээ энэ... хэмээн мань хүн ямар ч гэм халгүй хөшөө рүү довтлох мэт гараа өргөн машины тэвшин дээр босож эогсов. -Амьдралдаа ямар ч алхам хийсэн, түүнд юу ч тохиолдож байсан, бүгд түүнд ашигтай байсан, бүгд түүний нэр алдарыг өргөж байсан! Гэтэл мань хүн юу хийсэн билээ? Би ухаарашгүй нь... “Харанхуйлах шуурган...” гэх хоёр үгэнд ямар нэгэн онцгүй юм байна уу? Би ойлгохгүй байна... Аз дайрч, аз л дайрсан хэрэг! хэмээн Рюхин хорон дүгнэтэл машин хөдөлж байгааг мэдэв. -Тэр нэг цагаантан түүнийг буудаж буудаж, хамаг дунд чөмгийг нь жиргэснээрээ харин ч мөнхрүүлсэн шүү...”
Бөглөрсөн машинууд хөддөв. Хамаг бие нь өвчинд нэрвэгдсэн, тэр ч атугай өтлөсөн гэмээр найрагч нэг хоёрхон минут гэхэд Грибоедовын сэхээвч рүү орж явчихав. 'Гэнд хэдийн хүн амьтангүй болжээ. Тэртээ буланд хэдэн хүн юмаа гүйцээн ууцгааж, дунд нь “Абрау”-тай хундага барьсан, тоорцогтой концертын танил хөтлөгч дащганаж харагдана.
Бөөн алчууранд түүртсэн хөөрхий Рюхиныг Арчибальд Арчибальдович найр тавин угтаж, хараал идсэн новшноос нь тэр даруй салгав. Рюхин эмнэлэг машин хоёр дээр тэгтлээ нажидаа эдлээгүй бол эмнэлэгт юу болсныг санааны зоргоор чимэглэн ярьж бахаа хангах байсан биз. Гэвч одоо тэгэх сэхээ даанч алга. Нөгөөтэйгүүр мань хүн ачааны машин дээр сэгсчүүлж тамлуулсны дараа харцанд нь гярхай гэх юм бараг үлдээгүй ч дапайн дээрэмчний нүд рүү анх удаа тогтож хараад цаадах нь хэдийвээр Бездомныйн тухай асууж лавлан, тэр ч атугай “ай-яй-яй” гэж уулгалж байгаа ч гэсэн үнэн хэрэгтээ Бездомныйн хувь заяаг тоож байгаа шинжгүй, түүнийг өчүүхэн ч өрөвдөхгүй буйг ойлгов. Тэгээд “Эр хүн! Чүйтэй шүү дээ!” гэж Рюхин биеэ үгүйлсэн увайгүй хорон тнгаар бодоод цэцэн солионыхоо тухай яриаг тасалж, -Арчибальд Арчибаяьдович, надад жаахан архи... гэв. Дээрэмчин өрөвчхөн царай гарган,
-Тэгэлгүй яахав... одоохон... гэж шивнээд зөөгч рүү дохив.
Нэгэн мөчлөг өнгөрөхөд Рюхин гав ганцаараа үлдчихсэн, амьдралынх нь юуг ч засч залруулах аргагүй, гагцхүү мартаж болно гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрч, нэг хундагыг нөгөө хундагаар даруулан мөрөг загас ноолж суув.
Бусдыг найрлаж наргиж байхад яруу найрагч өөрийнхөө шөнийг дэмий өнгөрөөчихөж. Тэрээр энэ шөнийг нэгэнт будааж авчрах аргагүйг одоо ойлгон буй. Шөнө эргэлт буцалтгүй алга болсныг ойлгох гэвээс толгойгоо өлийгөөд чийдэнгийн дээгүүр тэнгэр харах төдий л хангалттай. Яарсан зөөгч нар ширээний бүтээлгийг хуу хуу татацгааж байв. Сэхээвчний хажуугаар гүйлдэж яваа муурнууд нэгэнт нойрноос сэргэсэн нь илт. Яруу найрагчийг шинэ өдөр юу юугүй нөмрөн айсуй.


Top
   
PostPosted: Jul.05.16 7:09 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
VII бүлэг. ЁОЗГҮЙ БАЙР

Маргааш өглөө нь Степа Лиходеевт: “Степа! Чамайг энэ мөчид босохгүй бол буудаж алцгаах нь байна шүү!” гэж хэлэх юм бол Степа: “Бууд, бууд, намайг яавал л яацгаа, би заяа нь босохгүй” гэж үхэж байгаа дуугаар дуулдах төдий хариулах байсан болой.
Босох битгий хэл нүдээ нээж ч чадмааргүй санагдана. Нүдээ нээж гэмээ нь тэр даруй цахилгаан цахиад толгойг нь бяц ниргэчих гээд байх шиг. Түүний толгой дотор нүсэр хонх дэлдэж, аниатай хоёр нүднийх нь хооронд улаан-ногоон эрээлжилсэн хүрээтэй хүрэн толбо хөвж, нэмэрт нь огиудас хүрэн дотор нь муухай оргих бөгөөд ийнхүү дотор муухай байгаа нь чихэнд чийр болсон нэг муу эгшигт хайрцагны дуутай холбоотой мэт санагдах ажээ.
Степа юу болсныг санах гэж хичээн оролдовч ганцхан юм л бүдэг бадагхан санагдана: Мань хүн өчигдөр хаана билээ, нэг газар гартаа алчуур барьчихаад нэг хүүхнийг үнсэх гээд байсан ч шиг, тэгээд бас маргааш яг үд дунд гэрт нь очно гэж зүтгэлсэн ч шиг. Хүүхэн: “Үгүй, үгүй, би эзгүй байна!” хэмээн татгалзсанд мань хүн: “За, гайгүй ээ, би яваад л хүрнэ игүү!” гэж зүтгэлээд байсан шиг бүүр түүрхэн юм санагдана.
Тэр нь чухам юун хүүхэн байсан, одоо хэдэн цаг болж байгаа, хэдэн сарын хэдний өдөр гэдгийн алийг ч Степа санадаггүй, гэхдээ энэ бүхнээс долоон дор юм юу вэ гэвэл, мань хүн, одоо чухам хаана байгаагаа ч ойлгодоггүй.

Үгүйдээн, хамгийн сүүлд яаснаа санах гэж оролдон зүүн нүднийхээ наалдчихсан зовхийг нээв. Харанхуй шахуу өрөөнд нэг юм бүдэгхэн цийлийж байх аж. Тэр нь босоо толь болохыг Степа арайхийж таниад унтлагынхаа өрөөнд орон дээрээ, өөрөөр хэлбэл, хуучин инжааны хүүхний орон дээр тас гэдэргээ хараад хэвтэж байгаагаа ойлгов. Тэгэнгүүт толгой нь манасхийж, арга буюу нүдээ анин гаслан ёолжээ.
Учраа ололцоцгооё: Варьетегийн театрын захирал Степа Лиходеев Цэцэрлэгт тойруугийн зургаан давхар “П” хэлбэртэй том байшинд нэг байрыг нөгөө талийгаач Берлиозтой яг таллан эзэмшдэг бөгөөд өнөө өглөө тэр байрандаа сэрсэн болой.
Энэ нь 50 тоот байр бөгөөд аль хэзээний муу биш юм гэхэд хачин байр гэдэг алдартайг хэлэх хэрэгтэй юм. Хоёрхон жилийн өмнө энэ байрны эзэн нь де Фужере гэдэг инжааны бэлэвсэн эхнэр байсан юм. Анна Францевна де Фужере тавин настай, их ажил хэрэгч, олны хүнддэл хүлээсэн авхай. Таван өрөөнийхөө гуравт хүн хөлсөөр суулгана. Беломут билүү нэг хүн, өөр нэг овог нь алдарсан хүн энэ тэр.
Тэгтэл хоёр жилийн өмнө энэ байранд учрыг олохын аргагүй хэрэг явдал мандаж эхлэжээ. Энэ байрнаас хүмүүс ямар ч ул мөргүй алга болчихдог болж.
Нэгэн амралтын өдөр энэ байранд цагдаа ирж нэг оршин суугчийг (нөгөө овог нь алдарсан) үүдний өрөөнд дуудаж уулзаад түүнийг сэргийлэхийн анги дээр очиж нэг юман дээр гарын үсэг зурахыг хүсч байгааг мэдэгджээ. Сайхь оршин суугч Анна Францевнагийн олон жил болсон үнэнч үйлчлэгч Анфисад өөр рүү нь хүн утасдвал арван минутын дараа ирнэ гэж хэлээрэй хэмээн тушаагаад цагаан бээлийтэй эелдэг цагдаагийн хамт яваад өгч. Гэтэл мань хүн арван минутын дараа битгий хэл, ерөөсөө буцаж ирсэнгүй. Түүнтэй хамт нөгөө цагдаа бас алга болчихсон нь илэрхий буй нь гайхалтайгаас гайхалтай зүйл.
Бурхан шүтдэг, илэн далангүй яривая, зүгээр л мухар сүсэгтэй Анфиса сэтгэлээр унасан Анна Францевнад шулуухан энэ бол ад зэтгэрийн илбүүрддэг, оршин суугч, цагдаа хоёрын аль алиныг нь хэн авч одсоныг өөрөө сайн мэднэ, даанч шөнө болох гэж байгаа учраас энэ тухай хэлэхийг хүсэхгүй байна гэж ярьжээ. Гэтэл илбүүрдлэг нэг л эхэллээ бол түүнийг зогсоох ямар ч арга байхгүй гэдгийг хэн ч мэднэ. Хоёрдахь оршин суугч даваа гарагт алга болсон
санагдана, гэтэл лхагвад Беломут усанд хаясан чулуу шиг болчихож. Гэхдээ арай өөр нөхцөл байдалд. Тогтсон ёсоор өглөө түүнийг албанд нь хүргэхээр машин нь ирж, тийнхүү хүргэж өгсөн боловч буцааж хэнийг ч хүргэж ирсэнгүй, маишн ч өөрөө дахин эргэж ирсэнгүй.
Беломутын авгайн айсан, гашуудсаныг үгээр хэлэхийн аргагүй. Гэвч айх, гашуудахын аль аль нь удаан үргэлжилсэнгүй, хөөрхий. Тэр орой нь Анна Францевна, Анфисатай зуслан руугаа, яагаад ч юм, нэг их яарч оччихоод эргээд иртэл Беломут авгай байрандаа алга байжээ. Алга байгаад зогсохгүй, тэдний эзэмшиж байсан хоёр өрөөний хаалгыг битүүмжилчихжээ.
Хоёр хоног яаж ийгээд өнгөрч. Гуравдахь өдөр нь энэ хэд хоногт нойр нь хулжчихсан Анна Францевна бас дахиад л яарч сандран зуслан руугаа явжээ... Тэр авгай буцаж ирээгүйг ярих хэрэг байна уу даа!
Орь ганцаараа хоцорсон Анфиса нулимсаа барагдтал уйлж аваад шөнийн нэг цаг өнгөрч байхад орондоо оржээ. Түүнээс хойш түүнд юу тохиосныг бүү мэд, бусад байрны хүмүүс 50 тоотод шөнөжингөө нэг юм тогших чимээ гарч байсан юм шиг, бас цонх нь шөнөжин гэрэлтэй байсан мэт элдвийг ярьцгаасан. Анфиса бас алга болчихсон нь оглөө нь мэдэгджээ.
Алга бологсодын тухай, энэ хараал идсэн байрны тухай тэр байшингийнхан элдэв домог, жишээлэхэд, тэр шүтлэгт хатингар Анфиса Анна Францевнагийн илгэн ууттай хорин таван ширхэг том доржпаламыг хүзүүндээ сахиуслан зүүж байсан юм шиг өчнөөн юм олон хоног иуурцгаасан. Бас Анна Францевнагийн яарч давхиж очоод байсан зуслангийн байрны түлээний саравчнаас нөгөө л доржпалам, түүнчлэн хааны үеийн алтан зоос энэ тэрээс бүрдсэн хэмжээ хязгааргүй их эрдэнэс хар аяндаа илэрсэн ч гэх шиг... Ер нь энэ маягийн өчнөөн домог. Гэвч мэдэхгүй юмаа бид батлаж чадах биш дээ.
Ямар ч атугай тэр байр битүүмжилсэн чигээрээ, эзэнгүй долоохон хоног болоод дараа нь ийшээ талийгаач Берлиоз авгайтайгаа, нөгөө Степа бас авгайнхаа хамт нүүж орцгоосон ажээ. Тэднийхэн энэ гайтай хөөтөй байшинд ормогц ухаан нь олдохын аргагүй хөгийн юм тохиож эхэлсэн нь мэдээж зүйн хэрэг. Тухайлбал, ганцхан сарын дотор хоёр авгай нь алга болчихжээ. Гэхдээ ул мөргүй биш. Берлиозын авгайг Харьковт нэг бүжиг дэглэгчтэй явж байхыг нь хүн харсан Юм шиг ярьцгаасан, харин Степагийн гэргий Божедомкаас Илэрсэн гэх, учир юун гэвэл, Варьетегийн захирап тоо
томшгүй олон танилаа ашиглан, Дэцэрлэгт тойруугийн байранд сүнс чинь ч харагдах ёсгүй гэсэн болзол авгайдаа тавьж Божедомкад нэг өрөө байр аргалж олж өгсөн гэх...
За тэгээд Степа тийн ёолж гарав. Үйлчлэгч Груняг дуудаж пирамидон нэхэх гэсэн боловч, тэрүүнд нь тийм зүгийн юм юу ч байхгүй, гуйсан бол тэнэг явдал болно гэдгийг нэг юм ухаарч дөнгөжээ... Берлиозоос тусламж эрэх санаатай “Миша... Миша...” хэмээн хоёр ч дахин гонгинон ёолсон боловч, та ойлгож байгаа, ямар ч хариу байдаггүй. Байр нь ямар ч чимээгүй нам гүм.
Степа хөлийнхөө хуруут хөдөлгөж үзээд оймстойгоо хэвтэж байгаагаа гадарлаж, өмдтэйгөө байгаа эсэхээ мэдэх гэж чичирсэн гараараа гуяа тэмтэрч үзсэн боловч тодорхойлж эс чадав.
Тэгж тэгж, мань хүн гав ганцаараа хаягдаж тус нэмэр болох хүн алга буйг мэдээд, ямар ч хүч шаардсан хамаагүй, яаж ийгээд өндийхөөр шийдэв.
Степа наалдсан зовхио нээж босоо толин доторхи дүрсийг харвал үс нь тал тал тийшээ өрвийсөн, хусаагүй сахал нь бүрсийж сэлхэрч хавагнасан нүүртэй, бөлцийж улайсан нүдтэй, зах нь балиар цамцтай, зангиатай, дотуур өмдтэй, оймстой нэгэн байх аж.
Мань хүн толинд харагдаж буй нь тэр бөгөөд толины хажууд хар хувцастай, дугуй хар малгайтай танихгүй хүн зогсож байхыг үзэв.
Степа орон дээр суунтусангуут танихгүй хүн рүү час улаан нүдээ чадах чинээгээрээ бүлтийлгэв.
Үл таних хүн бүдүүн нүсэр дуугаар гадаад аялгатай дараахь зүйлийг өгүүлж анир чимээгүйг эвдэв:
-Царайлагхан Степан Богданович аа, таны өдрийн амгаланг айлтгая.
Хэсэг зуурын дараа Степан арайхийн хүчлэн байж,
-Танд юу хэрэгтэйсэн бол? гэж хэлэхчээн аядав. Тэгээд оөрийнхөө дууг танилгүй гайхаж хоцров. ‘Танд” гэдэг үгийг нарийхан дуугаар, “юу” гэдгийг аргил дуугаар өгүүлсэн бол “хэрэгтэйсэн бол” гэдэг нь бараг залгигдаад өнгөрчээ.
Үл таних хүн нөхөрсгөөр мушилзсанаа таган дээрээ алмаазан гурвалжинтай том алтан цаг гаргаж арван нэгэн удаа дуугаргаад ийн өгүүлэв:
-Арван нэг! Та намайг аравт өөр дээрээ ирээрэй гэсэн болохоор таны сэрэхийг хүлээсээр яг нэг цаг боллоо. За, би жэ байж байна!
Степа орныхоо хажуугийн сандал дээрээс өмдөө тэмтэрч аваад,
-Уучлаарай... гэж шивэгнэн өмдөө өмссөнөө сөөнгө дуугаар, -Та нэрээ хэлж болгооно уу? гэж хүсэв.
Ярихад тун хэцүү байв. Үг хэлэх тоолонд хэн нэгэн тархи руу нь зүүгээр хатгах мэт тэсэхүйеэ бэрх янгинана.
-Юу гэнэ ээ? Та чинь миний нэрийг хүртэл мартчихаа юу? гээд танихгүй хүн инээмсэглэв.
-Өршөөгөөрэй... гэж Степа сөөнгөтөөд шарталт шинэ шинж тэмдгээр гялайлгаж буйг мэдрэв: Орны хажуугийн шал нэг тийшээ алга болж, мань хүн яг одоо там руу, чөтгөр шулам дээр толгойгоороо годройтон унах гэж байх шиг санагдлаа.
-Эрхэм Степан Богданович, ямар ч пирамидон танд тус болохгүй хэмээн танихгүй хүн ялдам инээмсэглэв. -Хорыг хороор нь эмнэх эртний мэргэн дүрмийг дагах хэрэгтэй. Таныг амьдралд будааж авчрах цорын ганц юм бол хурц бас халуун даруулгатай хоёр жүнз архи.
Степа хэдийгээр бие нь өвдөж байгаа ч угийн зальтай хүн учир нэгэнт ингэж булайтсан юм чинь хамаг үнэнээ хүлээсэн нь шулуун гэдгийг ухаарчээ.
Тэгээд хэл нь хөдөлж цөхөн,
-Илэн далангүй хэлэхэд би өчигдөр жаахан... хэмээн эхэлтэл зочин,
-Илүү нэг ч үг хэрэггүй! хэмээн үгийг нь таслаад сууж буй сандалтайгаа хажуу тийш гулсан холдов.
Дээр нь хэрчсэн цагаан талх, вааранцартай шахмал түрс, тавагтай дарсан мөөг, юутай ч юм бэ, нэг жижигхэн хувин, эцэст нь инжааны авхайн цолдгор галуун хүзүүтэд дүүргэсэн архи тавьж бэлдсэн цар бүхий авсаархан ширээ гараад ирснийг Степа гайхшран харав. Цолдгор шил хөлөрчихсөн байгаа нь Степагийн гайхшийг онцгой төрүүлэв. Уул нь түүнийг мөс дүүрэн овоолчихсон завьяанд тавьчихсан юм чинь ойлгомжтой байж л дээ. Товчдоо, цэвэрхэн, чадмаг бэлджээ.
Үл таних хүн Степагийн гайхшралыг лавшруулж мууг нь үзэлгүй, шалавхан аяганы тэг дундуур архи хийж барив.
-Та? гэж Степа шуухитнав.
-Уухайн тас!
Степа салгалсан гараар архиа амандаа аваачсан болов. Танихгүй хүн өөрийнхөө аягатыг ганцхан амиар хөнтөрчихөв. Степа хэрчим түрс авч зажлах зуур ганц өгүүлбэр амнаасаа арайхийж гаргав:
-Та яагаав... даруулахгүй юу?
-Гялайлаа, би хэзээ ч даруулдаггүй гэж танихгүй хүн хариулаад хоёрдахиа аягалав. Жижиг хувинг онгойлгож үзтэл махан зайдастай улаан лоолийн зутан байв.
Ингэтэл ч нүдний хараал идсэн ногоон манан замхарч, хэлний ээдрээ арилахын хамт гол нь Степа юу хээ эргэж санав. Юу гэвэл, өчигдөрийн явдал шог шийний зохиолч Хустовын Сходняд байдаг зусланд болсон, Хустов мань хүнийг тийш нь таксигаар аваачсан. Тэр ч байтугай тэр таксийг “Метрополь”-ийн хажуугаас хөлсөлснийг санав. Тэгэхэд бас жижигхэн чемоданд хийсэн эгшигт хайрцагтай... жүжигчин ч юм уу, биш ч юм уу, нэг хүн байсан. Яг, яг, яг зусланд байсан! Тэр эгшигт хайрцагнаас нохой улилдаад байсан нь бас санаанд орж байна. Харин Степагийн үнсэх гээд байсан нөгөө хүүхний учир л олддоггүй... чухам хэн байсныг чөтгөр л мэдэх байх... радиод ажилтай гэсэн шиг, үгүй ч байж магадгүй.
Өчигдрийн өдөр энэчилэн бага багаар тодрох янзтай ч Степа өнөөдрийн өдрийг, тухайлбал, унтлагын өрөөнд нь танихгүй хүн, зүгээр ч үгүй архи, идэх юмтай яаж байгаад бий болсныг хамаагүй илүү сонирхож байв. Үүний учрыг олбол мөн дажгүй еэ!
-За, тэгэхээр, одоо миний нэр таны санаанд орж ирж байгаа гэж найдах уу?
Степа ичингүйрэн мушилзаж хоёр гараа алдлав.
-Өө энэ чинь! Архины араас та улаан дарс уусан юм байна шүү дээ! Болгоож үз, ингэж болно гэж үү дээ!
-Энэ явддыг бид хоёроос өөр хүн мэдэхгүй өнгөрвөл сайнсан гэж танаас гуймаар байна гэж Степа зулгуйдан өчив.
-Өө, тэгэлгүй яахав, мэдээжийн хэрэг! Харин би Хустовын өмнөөс баталгаа өгч чадахгүй нь хэлэлтгүй ойлгомжтой биз.
-Та чинь Хустовыг мэдэх юм уу?
-Тэр бодийг өчигдөр таны өрөөнд зэрвэс харсан, гэхдээ түүний царайг зэрүүдхэн ганц харахад л хэрүүлч, бялдууч, аялдагч, өөдгүй новш гэдэг нь андашгүй юм билээ.
Хустовыг ингэж товч, тодорхой, зөв тодорхойлсонд ихэд гайхсан Степа “маш зүйтэй!” гэж бодов.
Өчигдрийн өдөр ийнхүү өөдөс өөдсөөр эмхэрч байвч Варьетегийн захирлын сэтгэлийн түгшээ ер намддаггүй. Өчигдрийн өдрийн зурагнаас нэг их том хар нүх онгойгоод байгаад л хамаг учир байгаа юм. Энэ дугуй малгайтай танихгүй хүнийг л Степа өчигдөр, та болгоож үзээрэй, өөрийнхөө өрөөнд даанч хараагүй дээ.
Степагийн гэлбэлзээд буйг харсан зочин,
-Би бол тамын шидийн профессор Воланд гэж үнэмшилтэй хэлээд хамаг юмыг дэс дараалан ярьж өгөв.
Тэрээр өчигдөр өдөр хилийн чанадаас Москвад ирээд, тэр даруйгаа Степа дээр очиж Варьетед өөрийнхөө тоглолтыг хийхийг санал болгожээ. Степа Москва мужийн үзвэрийн комисс руу утасдаж энэ асууддыг зохицуулаад (Степа царай нь цайн, нүд нь анивчив), долоон удаагийн тоглолт хийх гэрээнд профессор Воландтай гарын үсэг зурж (Степа амаа ангайв), нарийн ширийн зүйлийг тодруулахаар Воланд өнөө өглөө арван цагт ирэхээр тохирсон... Тэгээд л Воланд ирээд буй нь энэ!
Энд ирэхэд үйлчлэгч Груня уулзаад, өөрөө гэрээсээ явдаг учир тун сая ирээд байна, Берлиоз эзгүй байгаа, зочин Степан Богдановичтэй уулзах гэж яваа бол унтлагынх нь өрөө рүү орохгүй юу, Степан Богданович жигтэйхэн бөх нойрсож байгаа учраас би сэрээж зүрхлэхгүй гэхчилэн учирласан аж. Степан Богданович ямаршуухан байгааг харсан жүжигчин Груняг хажуугийн хүнсний дэлгүүр рүү архи, зуушинд, эмийн сан руу мөсөнд явуулаад...
-За, тантай тооцоо хийчихье хэмээн тамаа цайсан Степа дуугарахчаа аядаад түрийвчээ хайж гарав.
-Өө, юу гэсэн хэл вэ! гэж жүжигчин дуу алдаад энэ тухай өөр үг сонсохыг ч эс хүсэв.
За, ингээд архи, зуушны тухайд ойлгомжтой болсон ч Степаг харахад бас л нүд дальдармаар: Мань хүн тэр гэрээний тухай ална ч гэсэн юу ч санадаггүй, энэ Воландыг өчигдөр заяа нь хараагүй дээ. Хустов бол байсан, Воланд ёстой байгаагүй.
-Гэрээг харж болохсон болов уу гэж Степа аяархан гуйв.
-Бололгүй яахав, тэг, тэг...
Степа цаасыг үзээд таг хөшчихөв. Бүх юм ёсоор аж. Нэгдүгээрт, өөрийнх нь данагар гарын үсэг! Түүний хажууд санхүү эрхэлсэн захирал Римскийн Воландын долоон тоглолтод оногдох гучин таван мянган рублиэс арван мянгыг олгохыг зөвшөөрсөн жишүү цохолт байна. Түүгээр ч барахгүй тэрхүү арван мянган рублийг хүлээн авснаа нотолсон Воландын гарын үсэг байна!
“Энэ чинь юу гээч вэ?!” хэмээн хөөрхий Степа бодол болвоос хамаг толгой нь дүйрэн эргэлдээд явчихав. Өм цөм таг мартчихдаг муу ёр эхэлж байна уу? Гэвч нэгэнт гэрээг үзсэнээс хойш гайхсан хүний дүр эсгээд байх нь зохимж муутайг хэлэлт юу байхав. Степа зочноо түр хүлээзнэхийг хүсээд оймстой байсан чигээрээ үүдний өрөөнд буй утас руугаа харайлгав. Замдаа гал тогооны зүг,
-Груня! гэж хашгирав.
Гэтэл хэн ч хариу дуугарсангүй. Тэгээд үүдний өрөөний хажууд буй Берлиозын ажлын өрөөний хаалга руу харснаа ёстой нөгөө ургаа хад шиг хөшнө гэгч болчихов. Хаалганы бариул дээр томоос том тамгатай оосорлосон лац байж байдаг байгаа. “Арай ч дээ! Ийм баларсан юм байх гэж!” гэж Степагийн толгой руу хэн нэгэн шивэх шиг болов. Чингэвээс Степагийн санаа бодол хос замаар салаад жирэлзэв. Гэхдээ аюул сүйрэл болоход тэгдэг юм чинь, нөгөө хоёр бодол нь, аль зүгийг бүү мэд, гэхдээ ганцхан чигт жирэлзэх нь тэр. Степагийн толгойд холион бантан болж ёстой мунгинаж |үйцэв. Хүйтэн архин хишигтэй, үнэмшихийн аргагүй гэрээтэй, дугуй хар малгайт бугийн учир олдоогүй байтал дээрээс нь нэрмээс болоод лацтай хаалга гараад ирдэг байна! Өөрөөр хэлбэл, Берлиоз нэг хэрэг мандуулсан гэж, хэнд ч юм бэ, хэлэх гээд байна, хэн ч үнэмшихгүй, ёстой хол хэвтэнэ дээ! Гэтэл улайм цайм лац энэ байж байна! Ээ, бас!..
Тэгтэл сэтгүүлд хэвлүүлэх санаатай, яг ингэхийг нь мэдсэн юм шиг, Михаил Александровичид саяхан тулгаж огсөн нэг өгүүллийн тухай тун ёозгүй бодол толгойд нь бүрэлзээд ирэв. Энүүхэн хоорондоо ярихад шал тэнэг огүүлэл! Хэрэгцээ ч байхгүй, шагнал нь ч хариугүй жаахан...
Өгүүллийн тухай бодлын араас шууд залгаад, Михаил Александровичтэй яг энэ хоолны өрөөнд, дөрвөн сарын хорин дөрвөнд шиг санаж байна, оройн хоол цуг идэж байхдаа нэг сэжигтэй юм ярьж байсан тухай дурсамж голгойд зурсхийн орж ирэв. Уул нь үгийн бүрэн утгаар нь авч үзвэл, мэдээж, түүнийг сэжигтэй яриа (Степа ийм ирианд оролцох ч үгүй) гэж нэрлэж болохгүй, гэхдээ л нзг шал хэрэггүй сэдэв байсан юм. Ардууд минь, тийм сздвийг ерөөсөө хөндөхгүй байж болох байсан л даа. Хаалга иацдаагүй бол ийм яриаг үнэхээр яльгүй зүйл гэж үзэх нь >ргэлзээгүй, харин лацадчихсанаас хойш...
“Э-эх, Берлиоз, Берлиоз! Энэ чинь миний толгойд ёстой багтахгүй байна!” гэсэн бодол Степагийн толгойг тарчлаана.
Гэвч удаан халаглах боломжгүй тул Степа Варьетегийн санхүү эрхэлсэн захирал Римскийн албаны утас руу залгав. Степа тун эгдүүтэй байдалд байгаа билээ: Нэгд, гэрээг нь үзүүлсээр байтал итгэхгүй шалгаж байна гэж гадаадын хүн гомдож мэднэ, нөгөөтэйгүүр санхүүгийн захиралтай ярихад ч гойд түвэгтэй. Үнэндээ ч мань хүнээс “Би өчигдөр тамын шидийн профессортой гучин таван мянган рублийн гэрээ байгуулсан эсэхийг хэлж өгнө үү?” гэж асуултай нь биш дээ. Тэгж асууж хэрхэвч таарахгүй!
-За! гэх Римскийн эвгүй хахир дуу сонсдов.
-Григорий Данилович, сайн байна уу, та, хэмээн Степа яриагаа аяархан эхлэв. -Би Лиходеев байна. Нэг ийм хэрэг... хн... хн... миний энд нөгөө... нө... жүжигчин Воланд сууж байна... Тэгэхээр юу... Өнөөдөр оройны хувьд юусан билээ?.. гэж би асуух гэсэн юм...
-Өө, тамын шидтэн үү? Зарлалууд одоо бэлэн болчихно гэж Римский хариулав.
-А-хаан, за баяртай... гэж Степа сулхан дуугаар өгүүлэв.
-Харин та мөд ирэх үү? гэж Римский асуув.
-Хагас цагийн дараа гэж Степа хариулаад утсаа өлгөн халуун шатсан толгойгоо хоёр гараараа базав. Ээ бас, муухай юм болж байна даа! Энэ ой той гээч маань юу болж байна аа, ардууд аа? А-аан?
Гэвч үүдний өрөөнд цаашаа удвал зохимжгүй тул Степа тэр даруй төлөвлөгөө зохиов: Итгэхийн аргагүй мартамхай болсноо байдгаараа нууна, одоо юуны өмнө, энэ гадаад хүн Степагийн толгойгоороо хариуцсан Варьетед өнөөдөр, ингэхэд, чухам юу үзүүлэх гээд байгааг овжин асуугаад мэдчихнэ.
Степа утаснаасаа эргэнгүүт залхуу Грунягийн ойр найрд арчаагүй үүдний өрөөний толин дотор сургааг шиг урт, хавчдаг шилтэй (Э-эх Иван Николаевич энд байсан ч болоосой! Энэ этгээдийг дор нь таних байсан даа!) хачин этгээд тов тодхон харагдав. Тэгж харагдаад тэр дороо алга болчихов. Степа сандран үүднийхээ өрөөг ахиулан хартал толин дотор нь мундаг том хар муур явж өнгөрөөд бас дорхноо алга болчихсон тул мань хүн хоёрдахь удаагаа муужран алдав.
Степагийн зүрх нь зогсчих шиг болж бие нь туйвлав.
“Юу гээч болж байна аа? Арай галзуурч байгаа юм биш биз? Юун дүрс толинд харагдав аа?!” гэж бодоод үүднийхээ өрөөг дахин харснаа, айсан дуугаар, -Хөөе, Груня! Манайд юун муур холхиод байна вэ? Хаанаас гараад ирэв? Бас өөр нэг этгээд цуг байх шиг ч? гэж хашгирав.
-Степан Богданович, битгий сандар гэх дуу гарсан нь Грунягийнх биш, нөгөө унтлагын өрөөний зочны дуу аж. -Тэр чинь миний муур. Унтууцах хэрэггүй. Харин Груня байхгүй шүү, таныг ойр найрд амралт өгөөгүй гэж гомдоллохоор нь би түүнийг Воронеж руу, нутаг руу нь явуулчихсан.
Эдгээр үгс тун санаанд оромгүй, утгагүй зүйл байх тул Степа буруу дууллаа гэж бодож. Цөхөрч гүйцсэн тэрвээр унтлагынхаа өрөө рүү гүйж хүрснээ босгон дээр зогтусав.
Толгойтой үс нь өрвөгнөн, духных нь хөлс дааварлаад ирэв.
Унтлагын өрөөний зочин хэдүүлээ болчихсон сууж байх нь тэр. Үүдний өрөөнд зурсхийх шиг болсон нөгөө этгээд хоёрдахь сандал дээр сууж байна. Тэрээр одоо тов тодхон харагдах аж: өддөг сэрэвгэр сахалтай, хавчдаг шилний нь өрөөсөн нь гялалзаад, өрөөсөнд нь шил алга. Гэтэл энэ ч юу ч биш, долоон дор юм бас байна: нэг савартаа аягатай архи, нөгөө савартаа дарсан мөөг хатгачихсан сэрээ барьсан үнхэлцэг хагармаар том хар муур инжааны авгайн зөөлөн исар дээр шижээргүй давлиун сууж байна.
Унтлагын өрөөний тэртэй тэргүй бүдэгхэн гэрэл Степагийн нүдэнд бүр ч бүдгэрээд ирэх шиг. “Галзуурах чинь ингэдэг байх нь ээ!” гэж бодонгуут хатавчнаас барьж авав.
-Эрхэм дээд Степан Богданович, та яльгүй гайхаад байна уу даа? гэж Воланд шүдээ тачигнуулан зогсож буй Степагаас лавлав. -Хүн гайхах юм ердөө байхгүй. Эд бол миний бараа бологсод.
Тэгтэл муур нөгөө архиа уучихыг үзээд Степагийн гар хар аяндаа хатавч даган доошлов.
-Тэгээд эд нар маань байр шаардаж байгаа хэмээн Воланд үргэлжлүүлэв. -Тийм учраас энэ байранд та бидний X JH нэг нь илүүдэх нь. Гэтэл тэр илүүдээд байгаа хүн нь чухам та гэж надад санагдах юм!
-Тэд, тэд! хэмээн эрээн өмдөт Степагийн тухай олон тоон дээр ямаан дуугаар өгүүлэв. -Тэд ер нь сүүлийн үед жигшмээр гахайтаж байгаа. Ууж согтуурна, албан тушаалаа ашиглан хүүхнүүдтэй явалдана, юу ч хийдэггүй, хариуцсан мжлын тухайд ямар ч мэдлэггүй учраас ер нь хийж чадах юм ч гэж байхгүй. Дарга нарынхаа нүдийг хуурна!
-Сангийн машинаар дэмий сэлгүүцнэ гэж муур мөөг зажлах зуур ховын ярианд давс нэмлээ.
Чингэтэл бүр гулсаад шалан дээр суучихсан Степаг сульдсан гараараа хатавч маажлах агшинд энэ байранд дөрөвдөх буюу хамгийн сүүлчийн үзэгдэл тохиов.
Амнаас ёрдойсон ганц соёо нь тэртэй тэргүй үзэшгүй муухай царайг нь улам зэрэмдэглэсэн, толгойдоо бөөрөнхий бүрх духдуулсан, ер бусын өргөн цээжтэй жижигхэн этгээд яг босоо толин дотроос гараад ирэх нь тэр. Нэмэрт нь гал шаргал үстэй. Тэрээр ярианд шууд оролцон гуншгинаж гарав:
-Энэ яаж байгаад захирал болчихсоныг би ерөөсөө ойлгохгүй байна. Би ямархан хамба билээ, энэ яг л тийм захирал.
-Азазелло, чи хамбатай төсгүй байна игүү гэж муур тавгандаа махан зайдас авч хийх зуур өгүүлэв.
-Би ч тэр тухай л ярьж байна хэмээн шар толгойт гуншигнаад, Воланд руу эргэн, -Мессир, үүнийг Москвагаас чөтгөр шулам руу ч хамаагүй тонилгохыг болгоон соёрхоно уу? гэж хүндэтгэлтэй айлтгав.
-Жов! гэж муур үс нь өрвийн гэнэтхэн зандрав.
Тэгмэгц унтлагын өрөө тэр чигээрээ Степаг тойрон эргэлдэж, мань хүн хатавч мөргөн ухаан тавих зуур “Бй үхлээ...” гэж бодов.
Гэвч мань эр үхсэнгүй. Нүдээ нээх төдий харвал нэг чулуурхуу хатуу юман дээр сууж байх аж. Эргэн тойронд нь юм шуугиад байх шиг. Нүдээ бүтэн нээж харвал далай шуугиж байх аж. Түүгээр ч барахгүй давалгаан мань эрийн яг хөлийнх нь тэрүүхэнд цохилж байж. Товчоор хэлбэл, манай хүн хагалбар далангийн яг үзүүр дээр суучихсан, өмнө нь гялбалзсан цэнхэр далай, ард нь уул дамнасан сайхан хот харагдаж байв гэнэ.
Ийм тохиолдолд хэрхэдгийг үл мэдэх Спета хөл нь чичигнэн дэмий л босч далан дээгүүр эргийн зүг сажлав.
Далан дээр нэг хүн тамхи татан, ус руу нулимлан зогсож байв. Тэрээр зэрлэг харцаар Степаг харснаа нулимлахаа болив. Степа марзганаж байгаа мэт үл таних тамхичны өмнө өвдөг сөгдөн унаад,
-Энэ ямар хот вэ? Хэлж өгөхийг царайчлан гуйя гэж өгүүлэв.
-Үгүй ер! гээд өрөвч сэтгэлгүй тамхичин тоох янз алга. -Би согтуу биш, би бие муу байна гэж Степа сөөнгөтөн хариулав. -Надад ямар нэг учрал тохиолоо, миний бие муу байна... Би хаана байна вэ? Энэ ямар хот вэ?..
-Ялта л байхгүй юу...
Степа аяархан санаа алдсанаа хажуу талаараа пэдхийн унаж, далангийн бүлээн чулууг толгойгоороо дэлсэв.


Top
   
PostPosted: Jul.05.16 7:12 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
VIII бүлэг. ПРОФЕССОР, НАЙРАГЧ ХОЁРЫН МЭТГЭЛЦЭЭН

Степа Ялтад ухаан алдсан яг тэр мөчид, өөрөөр хэлбэл, одрийн арван нэг хагасын орчимд өнө уртын бөх нойрноос сэрсэн Иван Николаевич Бездомный ухаан оржээ. Мань Ф ийм цагаан ханатай, цайвар төмрөөр хийсэн шөнийн сонин ширээтэй, цаана нь нар тусч буй нь мэдэгдэх дагаан хошигтэй танихгүй өрөөнд яаж яваад орчихсоноо нэг хэсэг зргэцүүлж бодов.
Иван толгойгоо сэгсэрч үзээд өвдөхгүй байгааг нь мэдэрч, тэгснээ эмнэлэгт байгаагаа санав. Энэ санаанаас үүдэн Берлиоз амь алдсаныг нэхэн санасан боловч онөөдөр түүнд тэгтлээ нэг их гайхаж цочирдсонгүй. Иван Николаевич нойроо ханатал авсан тул бие нь тайвширч толгой нь хамаагүй сэргэжээ. Цэвэрхэн, зөөлхөн, эвтэйхэн пүрштэй орон дээр Иван хэсэг зуур хөдөлгөөнгүй хэвтсэнээ оорийнх нь хажууд дууддагын товчлуур байгааг үзэв. Ямар ч хэрэгцээгүй байж элдэв юманд хүрдэг зуршлаараа Иван сайхь товчлуурыг дарчихав. Товчлуурыг дарахаар араас нь ямар нэг дуу гарах буюу нэг юм үзэгдэх байх гэж Иван бодож байсан чинь санаснаас нь тэс өөр юм болдог Оайна. Иваны орны хөлд дээрээ “Уух" гэсэн бичигтэй цэхэр бортогон гэрэл асах нь тэр. Бортого нэг хэсэг зогсож Оайснаа “Асрагч” гэсэн бичиг гаран гартал эргэлдэв. Энэ нарийн ухаан зарсан бортого Иваны гайхаш бишрэлийг торүүлсэн нь мэдээж байлгүй яахав. “Асрагч” гэсэн бичиг "Эмч дуудаарай” гэсэн бичгээр солигдов.
Энэ бортогыг хэрхэхээ эс мэдэх Иван дэмий л,
-Хнн... гэж халаглав. Тэгтэл санаандгүй аз дайрав бололтой: Мань эр “Бага эмч” гэсэн үгэн дээр товчлуурыг хоёрдахь удаагаа дараад орхиж. Бортого хариуд нь аяархан дуугарч, зргэхээ больж гэрэл нь унтартал цэвэрхэн цагаан халаадтай, царайлаг тарган хүүхэн тасалгаанд орж ирээд Ивантай,
-Өглөөний амгаланг айлтгая! гэж мэнддэв.
Иван энэ мэндийг одоогийн нөхдөлд оновчгүй зүйл гэж үзсэн учраас хариу мэндэлсэнгүй. Үнэндээ ч эрүүл хүнийг хүчээр эмнэлэгт хэвтүүлчихээд, ёстой юм ёсоороо болсон юм шиг гэмгүй царайлаад байна шүү дээ!
Тэр хооронд нөгөө хүүхэн малилзсан янзаараа малилзаж, товчлуурыг ганцхан дараад цонхны хөшгийг дээш нь сойвоос том том нүдтэй шал хүртэл унжсан хөнгөн торны цаанаас өрөө дүүрэн нар тусав. Торны цаана тагт, тагтны цаана голын тохойн эрэг, нөгөө эрэг дээр нь сайхан нарсан төгөл таширлан харагдаж байх аж.
-Усанд орж болгооно уу хэмээн хүүхэн урихад түүний гарын аясаар хана хоёр тийшээ ярагдан цаана нь усанд орох тасалгаа, сайхан тоноглосон жорлон байна.
Иван хэдийгээр хүүхэнтэй юм ярихгүй гэж шийдсэн боловч гялалзсан оньстой цоргоноос онгоц руу ус хүжигнэтэл гоожиж байхыг хараад тэсэлгүй,
-Үгүй ер! “Метрополь” шиг байх чинь вэ! гэж егөв.
-Өө, үгүй пгүү, тзпДхзэс хамаагүй дээр гэж хүүхэн бахтай өгүүлэв. -Ийм тоноглол гадаадад хаана ч байхгүй. Эрдэмтэд, эмч нар манай эмнэлгийг үзэх гэж зориуд ирцгээдэг юм. Гадаадын жуулчид манайд өдөр өнжихгүй ирнэ.
“Гадаадын жуулчин” гэдэг үгийг сонсонгуут өчигдрийн зөвлөгч Иваны санаанд орж ирэв. Тэгэхүйд мань хүн урам алдарч, духан доогуураа хялайн,
-Гадаадын жуулчид... Та нар жуулчдыг шүтнэ гэж мөн үзүүлнэ пгүү! Гэтэл тэдний дотор, дашрамд хэлэхэд, янз янзын амьтан байдаг юм. Жишээлбэл, би өчигдөр ёстой нэг хайр хүрмээр амьтантай танилцсан! гэв.
Тэгснээ золтой л Понтий Пилатын тухай яриад эхэлчихсэнгүй, энэ хүүхэн өөрт нь тус болж чадахгүй, тийм яриа ч хүүхэнд хэрэг байхгүй гэдгийг ойлгон тэсэв.
Мулз угаалгасан Иван Николаевичид индүүдсэн цамц, дотуур өмд, оймс гээд усанд орсон эрэгтэй хүнд шаарддагатай бүхнийг тэр даруй тавьж өгөв. Түүгээр барахгүй хүүхэн босоо игүүгээний хаалгыг нээж, дотогш нь заагаад,
-Юу өмсмөөр байна, халаад уу эсвэл хүрэм үү? гэж асуув.
Шинэ байранд хүчээр хуваарилагдсан Иван нүүрэмгий хүүхнээс болоод арайтай л алга ташчихсангүй, час улаан, үстэй даавуун хүрэм рүү дуугаралгүй хуруугаараа чичив. Үүний дараа Иван Николаевичийг чимээгүй хоосон гудмаар дагуулан явж жигтэйхэн том танхимд оруулж ирэв. Пван энэ гайхамшигтай сайхан тоноглосон байшинд юу ч байсан цөмийг нь егж ойлгохоор шийдсэн тул энэ танхимийг цотроо тэр даруй “хоолны үйлдвэр” гэж нэрийдэв.
Тэгж нэрлэх үндэс ч байна. Босоо шүүгээнүүдээс гадна гялалзсан, никельдмэл багаж хэрэгсэл өрсөн авсаархан шилэн шүүгээнүүд байна. Маш нарийн төхөөрөмжилсөн тохойвчтой сандлууд, гялалзсан бүрхүүлтэй хачин цүндгэр чийдэнгүүд, тоо томшгүй олон шилэн сав суулга, хийн пнлүү, цахилгааны утас, түүнчлэн хэн ч үл мэдэх элдэв төхөөрөг байна.
Танхимд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй, цөм цагаан халаадтай гурван хүн Ивантай үзэлцэх юм болов. Эхлээд баахан юм шалгаах гэж байгаа нь илт, булангийн жижиг ширээ рүү аваачив. Иван байддаа эрэгцүүлж үзэв. Урд нь гурван янзын 1ам байна. Эхнийх нь тун хорхой хүрмээр: энэ дэнлүү, элдэв инзын юмнууд руу ганцхан дайрч цөмийг нь будаа болгон ийруулж, дэмий саатуулагдсаныхаа хариуд эсэргүүцдээ тэгж илэрхийлэх. Гэвч өнөөдрийн Иван өчигдрийн Иванаас их илгаатай болсон тул эхний зам түүнд эргэлзээтэй санагдав: мань хүнийг ёстой догшин галзуу байна гээд нөгөөдүүл чинь бүр итгэчихвэл бөөн гай. Ийм учраас Иван нэгдүгээр замыг гаягдан хаяв. Хоёрдахь зам: зөвлөгч, Понтий Пилат хоёрын тухай бушуухан ярьж өгөх. Гэвч өчигдрийн туршлагаас үзвэл шэ яриаг үнэмших шинжгүй эсвэл нэг л буруугаар ойлгоод байсан. Ингээд Иван энэ замаас бас татгалзаж, гуравдахь зам буюу омог бардам таг чиг чимээгүй байхаар шийдэв.
Үүнийгээ бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж чадсангүй. Xэдийгээр Иван царай өгөхгүй, дуугарч цөхөж байвч нэлээд хэдэн асуултанд өөрийн эрхгүй хариулахад хүрчээ.
Лав л өнгөрсөн амьдралынх нь тухай, бүр арван таван жилийн өмнө улаан эсэргэнээр яаж өвдсөнийг нь хүртэл хуу мэдэж авцгаажээ. Цагаан халаадтай хүүхэн Иваны гухай бүтэн нүүр юм биччихээд, хуудсаа эргүүлэн Иваны гөрөл төрөгсдийн тухай шалгааж эхлэв. Естой яршигтай »: хэн, хэзээ, юуны учир үхсэн, архи уудаг байсан эсэх, арьс өнгөний өвчнөөр өвчилж байсан эсэх гэх маягийн бөөн асуулт. Төгсгөлд нь өчигдрийн Хамбын цөөрөм дээр болсон ивддын тухай яриулахдаа харин нэг их хэл ам сугалчих гэх нь. гайгүй, Понтий Пилатын тухай ярихад гайхацгаахгүй байжээ.
Тэгтэл хүүхэн эрэгтэйд байраа тавьж өгч, тэр нь юм хүм асуухгүй шал өөрөөр ноолж гарав. Тийнхүү Иваны биеийн халууныг хэмжиж, судасны цохилтыг тоолоод, нэг чийдэнэрхүү юм тусгаж байгаад нүд рүү нь харж үзэв. Дараа нь нөгөө нэг хүүхэн нь хамжилцан хоёулаа нийлээд Иваны нуруу РУУ нэг юмаар өвтгөхгүй хатгалж, цээжнийх нь арьсан дээр жижигхэн алхны ишээр янз янзын тэмдэгэрхүү юм зуралж, алхаараа өвдөг рүү нь тогшлоход Иваны хөл овс овс савлаж, бас хурууных нь өндөг рүү хатган цус авч, тохой руу нь хатгалж, резинэн бугуйвч маягийн юм гарт нь углаж энэ тэр элдэвлэв.
Иван ийм тэнэг хачин юм болж байгааг дотроо бодолхийлэн, хямсалзан мушилзахаас цааш гардаггүй. Ингэнэ чинээ хэн саналаа! Үл таних зөвлөгчөөс ундарч буй аюулын тухай нийтэд сэрэмжлүүлж, тэр гайхлыг барьж авах санаатай байсан чинь үе үе угсруулж уудаг байсан Вологда хотын авга ах Федорынхоо тухай авах юмгүй дэмий юм ярих гэж учир битүүлэг танхимд орчих хэрэг мандуулсан байх юм. Тэсвэрлэхүйеэ бзрх мангар явдал!
Тэгж тэгж Иваныг тавив. Нөгөө өрөөнд нь буцааж авчраад хоёр шүүрхий өндөг, цөцгийн тостой цагаан талх, аяга кофетой золгуулав.
Иван өгсөн зүйлийн идэхийг нь идэж, уухыг нь уучихаад, энэ байгууллагын гол хүнийг хүлээнэ, тэр хүнээс халамж анхаарал хүртэж өөрийнхөө тухайд шударга ёсыг сэргээлгэнэ гэж шийдэв.
Өглөөний хоолноос хойш нэг их удалгүй мань хүний хүсэл ёсоор болох нь тэр. Иваны өрөөний хаалга гэнэтхэн нээгдэж, цагаан халаад болсон баахан хүн орж ирэв. Хамгийн түрүүнд хурц хэрнээ аятайхан нүдтэй, сахлаа жүжигчид шиг нямбай хуссан, дөчин тав эргэм настай, эелдэг боловсон байрын хүн явж байна. Дагалдагсад нь цөгцгөнөн түүнийг хүндэлж дээдэлж буй нь илт тул бүхэлдээ мань хүн их ёслол төгөлдөр орж ирэв. “Понтий Пилат шиг!” гэж Иван бодов.
Үнэхээр энэ бол ямар ч эргэлзээгүй гол хүн. Тэр хүн мухар сандал дээр сууж, бусад нь араар нь зогсоцгоов.
-Эмч Стравинский гэж сайхь хүн Иванд өөрийгөө танилцуулаад түүн рүү нөхөрсөгөөр харав.
-Александр Николаевич, май хэмээн эрүүндээ хөөрхөн сахалтай нэг нөхөр зөөлхөн хэлээд юм пиг биччихсэн Иваны хуудсыг өгөв.
“Баахан гүжирддэг зохиочихож!” гэж Иван бодов. Гол хүн дадмаг янзаар хуудсыг гүйлгэж хараад “У-хн, у-хн...” гэж бувтнаснаа хажуугийн хүмүүстэйгээ олны мэдэхгүй хэлээр хэдэн үг солив.
“Бас Пилат шиг латинаар ярьж байна...” гэж Иван гуниглан бодов. Харин нэг үгнээс мань хүн овсхийн цочсон нь өчигдөр Хамбын цөөрөм дээр хараал идсэн гадаадын хүний дурьдаж байсан, өнөөдөр профессор Стравинскийн давтан байгаа “цэцэн солио” гэдэг үг байв.
“Үүнийг мэдэж байсан байх нь!” гэж Иван түгшүүрлэн бодов.
Гол хүн бүх юмтай санал нийлдэг, харьяа хүмүүс нь юу ч хэлсэн баярлаж байдаг, түүнийгээ “догь шүү, догь шүү...” гэдэг үгээр илэрхийлдэг заншилтай бололтой.
-Догь игүү! гээд Стравинский нөгөө хуудсаа нэг хүнд өгснөө Иван руу хандаж, -Та яруу найрагч уу? гэв.
-Яруу найрагч гэж Иван боддогошрон хариулаад анх удаа яруу найргийг учир үл тайлагдах жигших сэтгэл гэнэтхэн төрж, тэр даруй толгойд нь орж ирсэн өөрийнх нь шүлэгнүүд, яагаад ч юм, шал дэмий санагдав.
Тэрээр нүүрээ үрчийлгэн байж мөчөөгөө өгдөггүй хүн болж Стравинскийгээс,
-Та профессор уу? гэж асуув.
Үүний хариуд Стравинский эелдэг уриалгахан байддаар толгой мэхсхийв.
-Та тэгээд эндхийн гол хүн үү? гэж Иван лавшруулав.
Стравинский үүний хариуд ч бас мэхсхийв.
-Би тантай ярих хэрэг байна гэж Иван Николаевич учиртай өгүүлэв.
-Би чухам үүний учир ирсэн юм гэж Стравинский хариулав.
-Ийм юм л даа хэмээн Иван жинхэнэ нар нь гарсан хүн шиг эхлэв.
-Намайг галзуугийн гоёлоор гоёчихоод байгаад л хамаг учир байгаа юм, тэгээд намайг сонсоё гэх хүн ор алга!..
-Өө, хаанаас даа, бид таныг маш анхааралтай сонсох болно. Бас таныг галзуугийн хувцсаар гоёулахыг ч чөвшөөрөхгүй гэж Стравинский буурьтай тайвшруулав.
-Тэгвэл та аан гэж бай л даа. Өчигдөр орой би Хамбын цөөрөм дээр Берлиозын үхлийг урьдаас мэдэж байсан, бас Понтий Пилатыг биечлэн үзсэн, гадаадын хүн гэхэд гадаадын хүн биш, учир битүүлэг этгээдтэй уулзсан.
Бараа бологсод биеэн хураан найрагчийг чив чимээгүй
сонсоцгооно.
-Пилат ий? Иисус Христийн үед амьдарч байсан нөгөө Пилат уу? гэж Стравинский Иван руу нүдээ шийхийлгэн харж асуув.
-Яг тэр чинь.
-А-хаан. Тэр Берлиоз чинь трамвайд дайруулж амь үрэгдсэн үү?
-Харин тийм ээ, яг түүнийг өчигдөр миний нүдэн дээр Хамбын цөөрмийн тэнд трамвай хэрччихсэн юм, тэгэхдээ тэр нэгэн жогтой хүн...
-Понтий Пилатын танил уу? гэж юмны учир амархан ойлгодог Стравинский асуулаа.
-Чухам тэр чинь хэмээн Иван Стравинскийг сонжин харах зуур нотлон өгүүлэв. -Гэтэл тэр этгээд Аннушка наранцэцгийн тос асгачихсан гэж урьдаас хэлсэн юм... Мань хүн яг тэр газар нь хальтарчихгүй юу! Үүнийг та хэрхэн таалахсан бол? гэж Иван үгнийх нь өгөөж нэмэгдэх байх гэж найдан цаанаа л нэг учиртай лавлав.
Гэтэл олигтой өгөөж мэдэгдсэнгүй, Стравинский хээв нэг дараачийнхаа асуултыг тавив.
-Тэр Аннушка гэдэг чинь хэн юм бол?
Энэ асуулт Иваны урмыг жаахан хугалж, мань хүний нүүр татвасхийв.
-Аннушка энд огт чухал биш, түүний хэн болохыг чөтгөр мэдэх биз хэмээн Иван уцаарлав. -Цэцэрлэгийн гудамжны зүгээр л нэг мангар хүүхэн. Харин нөгөө этгээд наранцэцгийн тосны тухай урьдаас, ойлгож байна уу, урьдаас мэдэж байсан нь чухал зүйл! Та намайг ойлгож байна уу?
-Маш сайн ойлгож байна гэж Стравинский буурьтай хариулаад яруу найрагчийн өвдгөнд зөөлхөн хүрч, -Битгий сандар, ярь ярь гэж нэмж өгүүлэв.
-Ярья аа гэж Иван Стравинскийд хэм тааруулахыг оролдов. Гагцхүү тайвшрал л өөрийг нь аврана гэдгийг гашуун туршлагаасаа мэдэж байгаа билээ. -Тэгэхээр энэ аюулт гайхал, өөрийгөө зөвлөгч гэж тэр худдаа хэлж байгаа юм, ер бусын ид шидтэй... Жишээ нь, түүний араас хөөе гэж саная, гүйцэгдэнэ гэж нэг байхгүй. Түүнтэй бас хос хоёр цуг яваа, нэг боддын бас л сайхан амьтад: хагархай шилтэй нэг ёрдойсон зтгээд, түүнээс гадна трамвайгаар биеэ даагаад явчихдаг цаглашгүй том муур. Түүнээс гадна яриаг нь таслахгүй байгаа учир Иван улам ч итгэлтэй, улам ч онгодтой ярьж гарав. -Мань гайхал Понтий Пилатын тагтан дээр биечлэн байсан хүн, энэ тухайд эргэлзэх юм байхгүй. Энэ чинь юу гэсэн үг вэ? А-аан? Түүнийг нэн даруй баривчлах хэрэгтэй, эс тэгвээс үзэшгүй муухай гай зовлон тарина.
-Тэгэхээр, та түүнийг л баривчлах гээд байгаа юм уу? Би таныг зөв ойлгож байна уу? гэж Стравинский асуув.
“Энэ ухаантай хүн байна. Сэхээтнүүдийн дотор ховорхон ухаантай хүн бас тааралддагийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Үүнийг үгүйсгэж болохгүй!” гэж Иван бодоод хариу хэлэв:
-Маш зөв ойлгож! Баривчлуулахгүй яах юм бэ, та өөрөө бод л доо! Гэтэл энэ сацуу намайг энд хүчээр саатуулж, нүд рүү чийдэнгээр чичилж, усанд оруулж, авга Федягийн тухай элдэв юм шалгааж байна!.. Гэтэл тэр чинь аль хэзээний бурхан болсон хүн! Намайг эндээс нэн даруй гаргахыг шаардаж байна.
-За ийм байж, догь шүү, догь шүү! Ингээд бүх юм тодорхой боллоо. Нээрэн, эрүүл хүнийг эмнэлэгт саатуулаад байх ямар утга учир байна? Сайн байна. Та өөрийгөө зүв зүгээр байна гэж надад хэлвэл би таныг эндээс нэн даруй гаргалаа. Батлах хэрэггүй, зөвхөн хэлээд л болоо. Тэгэхээр та зүв зүгээр байна уу?
Тэгтэл ч өрөөнд нам гүм болж, өглөө Иваныг тойлж байсан тарган хүүхэн профессорыг бишрэн харж бүхийд, Иван “Аргагүй л ухаантай хүн юм” гэж дахин бодов.
Профессорын санал сэтгэлд нь үнэхээр нийцсэн боловч Иван хариу хэлэхийн өмнө духаа үрчийлгэн байж дахин маш сайтар бодсоны эцэст,
-Би зүв зүгээр гэж итгэлтэй өгүүлэв.
-Тэгнээ тэр, догь шүү гэж Стравинский сэтгэл нь онгойн дуу алдав. -Хэрэв тийм бол учир начиртай тунгааж үзье. Таны өчигдрийн явдлыг авч үзье гээд хажуу тийш харахад тэр даруй Иваны хуудсыг түүнд гардуулав. -Танд оорийгөө Понтий Палатын танил гэж хэлсэн үл таних хүнийг хайж та өчигдөр дараахь үйлдлүүдийг хийсэн байна гэснээ Стравинский Иван, цаас хоёр руу ээлжлэн харж, урт хуруугаа дарж эхлэв. -Энгэртээ бурхан зүүсэн байна. Тэгсэн үү?
-Тэгсэн гэж Иван барайсхийн зөвшөөрөв.
-Хашаан дээрээс ойчиж нүүрээ урсан. Тэгсэн биз дээ? 1’есторанд зөвхөн дотуур хувцастай, асаалттай лаа барьж орсон, бас ресторанд нэг хүнийг зодсон. Таныг нааш нь хүлж авчирсан. Энд ирчихээд сэргийлэх рүү утасдаж
пулемёт явуулаач гэж гуйсан. Дараа нь цонхоор үсрэх оролдлого хийсэн. Тийм үү? Тэгвэл асуулт гарна: Ийм байддаар ажиллаад хэн нэгнийг барих буюу баривчлах бололцоотой юу? Хэрэв та зүгээр хүн юм бол та өөрөө “Ямар ч бололцоогүй” гэж хариулна шүү дээ. Та эндээс явмаар байна уу? Болгоогтун. Харин та эндээс хаашаа явахсан бол? гэж асуумаар байна.
-Мэдээж сэргийлэх рүү гэж Иван профессорын харцнаас самгардасхийн итгэл муутайхан өчив.
-Шууд эндээс үү?
-У-хн.
-Гэрээрээ орохгүй юм уу? гэж Стравинский түргэн асуув.
-Тийм зав хаана байна! Намайг гэр орноороо орох гэсээр байтал нөгөөдөх чинъ бүр алга болчихно!
-За-ааг. Та сэргийлэхэд хамгийн түрүүнд юун тухай ярих вэ?
-Понтий Пилатын тухай гэж Иван Николаевич хариулснаа нүд нь бүүдийгээд явчихав.
-За, мөн догь шүү хэмээн арга буюу эвлэрсэн Стравинский дуу алдаад нөгөө хөөрхөн сахалт руу хандан тушаал буулгав: -Феодор Васильевич, иргэн Бездомныйг эндээс хот руу нь гаргачих. Гэхдээ энэ өрөөнд хүн битгий оруул, орны цагаан хэрэглэлийг солихгүй байж болно. Иргэн Бездомный хоёр цагийн дараа дахиад энд ирнэ. За, тэгэхээр гээд профессор найрагч руу хандаж, -Би танд амжилт ерөөхгүй, яагаад гэвэл амжилт олно гэж өчүүхэн төдий ч итгэхгүй байна. Харин түргэн уулзах ерөөл тавья! Ингэж хэлээд босоход бараа бологсод нь дороо хөдөлцгөөв.
-Ямар үндэслэлээр би энд дахин ирэх болж байна? гэж Иван түгшүүрлэн асуув.
Стравинский яг энэ асуултыг хүлээж байсан юм шиг бушуухан буцаж суугаад ярьж эхлэв:
-Үндэслэл нь юу вэ гэхээр, таныг дотуур өмдтэй сэргийлэхэд очингуут, бас тэгээд Понтий Пилатыг биечлэн таних хүнтэй уулзсан гэж хэлэнгүүт чинь нүд ирмэхийн зуур нааш нь аваад ирнэ, ингээд л та энэ өрөөнд дахиад байж байх болно доо.
-Юун дотуур өмд вэ? гэж Иван сандран ийш тийш харав.
-Гол нь Понтий Пилат. Гэхдээ дотуур өмд бас нөлөөлнө. Бид сангийнхаа хувцсыг тайлж аваад таны өмсгөлийг чинь буцааж өгнө шүү дээ. Та манай энд дотуур өмдтэй ирсэн
байна билээ. Гэрээрээ орох тухай танд би санаа авахаар хэлсэн, гэтэл та тийшээ зүглэх ч янзгүй байгаа. Дээр нь Пилат гээд яриад эхлэнгүүт... тэгээд л болох нь тэр шүү дээ.
Тэгтэл ч Иван Николаевич нэг л хачин оргиж. Хамаг зүрх зориг нь суга хийсээд явчих шиг болж, бие нь сулран, зөвлөгөө тусламж хэрэгтэй байгаагаа мэдрэв.
-Тэгвэл би яах болж байна? гэж энэ удаа тун хулчгар асуув.
-Ийм догь шүү! Энэ бол маш зүйтэй асуулт гэж Стравинский дэмжив. -Та чухам яасныг би одоо танд хэлж өгье. Өчигдөр хэн нэгэн хүн Понтий Пилат мэтийн элдэв юм ярьж таныг их айлгаж балмагдуулсан байна. Та тэгээд бухимдаж цухалдаж гүйцээд Понтий Пилатын тухай яриад гадуур яваад байж. Ийм байхад таныг галзуу хүн гэж үзэх нь түмэн зөв. Одоо таны ганц аврал бол яг тайван байх явдал. Тийм учраас та эндээ заавач байзнах хэрэгтэй.
-Үгүй, нөгөөдхийг чинь барих шаарддагатай лгүү дээ! гэж Иван бүр царайчлан дуу алдав.
-Тийм л дээ, гэхдээ та өөрөө гүйж байх ямар хэрэг байна? Тэр хүнийг сэжиглэж байгаа, буруутгаж байгаа бүх юмаа цаасан дээр биччихгүй юу. Тэгээд тэр мэдэгддээ зохих газар руу нь явуулчих шиг амархан юм байхгүй, хэрэвзээ таны бодож байгаа шиг бид гэмт хэрэгтэнтэй таарсан бол түүний чннь учир дорхноо олдоно. Би харин ганцхан болзол тавья: та толгойгоо битгий зовоо, Понтий Пилатын тухай аль болохоор бодохгүй байхыг хичээ. Аль юм ярихыг тэр гэхэв! Тэр болгонд итгээд байж болохгүй шүү дээ.
-Ойлголоо! Надад цаас, үзэг өг гэж Иван шийдэмгий огүүлэв.
-Цаас богинохон харандаатай өг гэж Стравинский тарган хүүхэнд тушаагаад Иванд хандан, -Өнөөдөр бичихгүй байхыг зөвлөе гэв.
-Үгүй, үгүй, өнөөдөр, заавал өнөөдөр бичнэ гэж Иван уймран хашгирах шахав.
-За тэгвэл яахав. Толгойгоо л нэг их битгий хүчлээрэй. Өнөөдөр бүтэхгүй бол маргааш бүтнэ шүү дээ.
-Тэр зайлаад явчихна!
-Өө, хаанаас даа. Тэр хаашаа ч зайлахгүй, би танд баталгаа өгье гэж Стравинский итгэлтэй өчив. -Манай энд танд байдгаараа тусална, тэгэхгүй бол таны хэрэг ерөөсөө бүтэхгүй гэдгийг та дотроо санаж байгаарай. Та дуулж байгаа биз? гэж Стравинский гэнэтхэн учир битүүлэг
асууснаа Иван Николаевичийн хоёр гарыг бариад авав. Тийнхүү хоёр гарыг нь атган Иваны нүд рүү удтал тулган харж: -Энд танд туслана... Та дуулж байгаа биз?.. Энд танд туслана... энд танд туслана... Таны бие хөнгөрнө. Энд чимээ шуугиан байхгүй, бүх юм намуун тайван... Энд танд туслана... хэмээн дахин дахин үглэв
Иван Николаевич гэнэтхэн эвшээж, царай нь хөнгөрөөд ирэв. Тэгээд,
-Мэдлээ, мэдлээ гэж зөөлхөн хэлэв.
-Ийм догь шүү! хэмээн Стравинский яриагаа заншсан зангаараа дуусгаж босоод, -За баяртай! гэж Ивантай гар барин салж, үүдэнд очсон хойноо нөгөө сахалтад хандан, -Өө тийм, хүчилтөрөгчөөр бас үзээрэй... онгоцонд оруулна шүү гэв.
Хэдхэн хором гэхэд Иваны тэнд Стравинский, түүний бараа бологсдын аль нь ч алга байв. Торны цаанах цонхноо тэртээ эрэг дээрх хаврын төгөл үдийн наранд баясан сүглийж наана нь голын ус туяаран гялалзана.


Top
   
PostPosted: Jul.05.16 7:13 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
IX бүлэг. КОРОВЬЕВЫН ЯВУУЛГА

Москва хотын Цэцэрлэгийн гудамжны талийгаач Берлиозын сууж байсан 302-Б дугаарын байшингийн орон сууцны нөхөрлөлийн дарга Никанор Иванович Босой лхагва гарагаас пүрэвт шилжихийн шөнөөс эхлэн нүгэлтэй их ажилтай байгаа билээ.
Шөнө дунд, үүнийг бид мэдэж байгаа, Желдыбины оролцсон комисс байшинд хүрч ирж, Никанор Ивановичийг дуудан Берлиозын амь үрэгдсэн тухай мэдэгдэж, хамтдаа 50 тоот байр руу явцгаасан.
Тэнд талийгаачийн гар бичмэл болон эд хогшлыг лаидан битүүмжилсэн. Гэрээсээ ирж үйлчилдэг үйлчлэгч Груня, хөнгөмсөг Степан Богданович хоёрын аль нь ч энэ үед уг байранд байсангүй. Талийгаачийн гар бичмэлийг янзалж учрыг олохын тулд комиссынхон авна, сууцны талбай, өөрөөр хэлбэл, гурван өрөө (инжааны авхай агсны ажлын өрөө, зочны өрөө, хоолны өрөө) орон сууцны нөхөрлөлийн мэдэлд очно, харин талийгаачийн эд хогшил өв залгалжлагчдыг зарлатал дурдсан сууцны талбайд хадгалагдаж байвал зохино гэж Комисс Никанор Ивановичид мэдэгджээ.
Берлиозын амь үрэгдсэн тухай мэдээ байшинд ер бусын хурдтай тархаж, чингэвээс талийгаачийн сууцанд санаархсан хүмүүс пүрэв гарагийн өглөөний долоон цагаас эхлэн Босой руу утасдаж, тэгсхийгээд өргөдлөө барин биеэрээ цувцгаах иь тэр. Тийнхүү Никанор Иванович хоёр цагийн дотор тийм оргөдөл гучин хоёр ширхэгийг хүлээж авав.
Эдгээр өргедөлд гуйлт, сүрдүүлэг, гоморхол, хов, хувийнхаа зарддаар засвар хийлгэх амлалт, бөгс зргэхийн аргагүй давчуухан аж төрдөг тухай, нэг байранд чандалчидтай хамт сууж аргаа барсан тухай мэдүүлэг гэхчилэн есөн шидийн зүйл бичээстэй. Тэр бүхний дотор 31 тоотод пиджакныхаа халааснаас баншаа алдсан тухай уран сайхны дүрслэлийн хувьд гайхмаар хүчтэй бичлэг, амиа хорлох тухай хоёр ч амлалт, нуудгай жирэмслэлтээ улайсан нэг өчиг энэ тэр байх ажгуу.
Никанор Ивановичийг үүднийх нь өрөө рүү дуудан уулзацгааж, ханцуйнаас сэм чангаах нь чангааж, шивнэх нь шивнэж, нүд ирмэх нь ирмэж, зарим нь хариу бариу амлаж.
Энэ нажид өдрийн арван хоёр өнгөртөл үргэлжилсэн ч төгсөх янзгүйд Никанор Иванович гэрээсээ зугтан том хаалганы тэндэх захиргааныхаа байранд орсон боловч тэнд мөн мань хүнийг отож байхыг үзээд бас тэндээсээ зугтжээ.
11иканор Иванович байшингийн дундах цардмал талбай дээр пэхэл дагал бологсдоос арайхийн сапаад, зургадугаар орц руу бушуухан орж, нөгөө балай 50 тоот байр буй тавдугаар давхарт гарав.
Лухгар бүдүүн Никанор Иванович шатны талбай дээр амьсгаагаа даран даран байж хаалгыг хонходсон боловч хэн ч онгойлгосонгүй. Хэд дахин хонхдож, амандаа үглэн зүхэж )хлэв. Тэгээд байрны захиргааны мэдэлд байдаг хэлхээтэй нөөц түлхүүрээ халааснаасаа гаргаж, хаалгыг эзэрхий янзаар онгойлгон орж явчихав.
-Хөөе, үйлчлэгч ээ! Хэн гэдэг билээ дээ, чамайг чинь? Груня билүү? Чи чинь байхгүй байгаа юм уу? гэж Никанор Иванович үүдний бүрэнхий өрөөнд хашгичиж гарав.
Ямар ч хариу байдаггүй.
Тэгвээс Никанор Иванович ажчын өрөөний хаалганы лацыг салгаж, цүнхнээсээ эвхдэг метрээ гаргаад дотогш алхав.
Алхах нь ч алхаж, гэхдээ хаалган дээр мэл гайхаад нитусчихаж, тэр ч бүү хэл, овсхийтлээ цочжээ.
Талийгаачийн ширээний ард морин спортынхны малгайтай эрээн пиджактай, хавчдаг шилтэй, үл таних
туранхай горзгор хун... нэг үгээр хэлбэл нөгөө этгээд... сууж байв.
-Та хэн гээч болж байна, хүн гуай? гэж Никанор Иванович сандран эмээж асуув.
-Пээ! Никанор Иванович хэмээн санаанд оромгүй сайхь хүн чичирхийлсэн цээл дуугаар хашгирч, ухасхийн босч ирээд даргын гарыг гэнэтхэн хүчээр барьж авч мэнддэв. Ийнхүү мэндчилсэнд Никанор Иванович өчүүхэн төдий ч баярласангүй.
-Уучлаарай, та хэн гээч болж байна? Та албан ёсны этгээд үү? гэж сэжигтэй асуув.
-Ээ, Никанор Иванович гэж үл таних хүн өөриймсөг дуу алдав. -Албан ёсны этгээд, албан ёсны бус гэж юу юм бэ? Энэ бүхэн чинь юмыг аль тапаас нь харахаас л хамаарна игүү дээ. Энэ бүхэн чинь, Никанор Иванович минь, харьцангуй зүйл, хувирамтгай зүйл. Өнөөдөр би албан бус этгээд, гэтэл маграаш нэг мэдэхнээ албан ёсных болчихож болно! Яг эсрэгээр байх нь ч бий, Никанор Иванович. Юу эс байхыг тэр гэхэв!
Байшингийн захиргааны дарга энэ ярианд сэтгэл огт ханасангүй. Мань дарга төрөлхийн сэжигч хүн учраас дэргэд нь чалчаад байгаа хүнийг чухамхүү албан бус этгээд, аягүй бол ерөөсөө ажил төрөлгүй этгээд гэж дүгнэв.
-Таныг хэн болж байна гээд байна шүү дээ? Таны овог хэн бэ? хэмээн дарга улам ширүүсч, түүгээр ч барахгүй үл таних хүн рүү зүтгэлэв.
-Миний овог яахав, Коровьев гэж саная хэмээн хүн гуай даргын ширүүлэхийг эс ажран өчив. -Өө, та юмхан гоочлохгүй юу, Никанор Иванович? Нэрэлхэх явдалгүй! Тэгэх үү?
-Уучилж үз, юуны чинь юмхан гоочлох! гэж Никанор Иванович бүр зэвүүцэж эхзэв. (Никанор Иванович нэлээд бүдүүлэг зан авиртай хүн байсан, эвгүй ч гэсэн үнэнийг хэлэхээс яахав) -Нас барсан хүний юман дээр сууж болохгүй! Та энд юу хийж байгаа юм бэ?
-Үгүй, та суу л даа, Никанор Иванович гэж хүн гуай сандарч тэвдсэн шинжгүй чанга өгүүлж, даргад сандал дөхүүлэн долдгонов.
Никанор Ивановичийн уур шатаж, сандлыг үл тоон,
-Та юун хүн бэ? гэж бархирав.
-Энэ байрыг өргөөгөө болгосон гадаадын нэгэн эрхэмийн орчуулагч гэвэл та болгоохсон болов уу гэж
Коровьев хэмээгч өөрийгөө танилцуулаад, цэвэрлээгүй шар шаахайныхаа өсгийг товшив.
Никанор Иванович амаа ангайн мэлрэв. Энэ байранд аиь нэг гадаадын хүн, зүгээр ч үгүй орчуулагчтай, байж Оайна гэдэг бол түүний хувьд үнэхээрийн санамсаргүй явдал учраас мань хүн тайлбар шаарддаа.
Орчуулагч учрыг дуртайяа хэлж өгөв. Варьетегийн |дхирал Степан Богданович Лиходеев гадаадын жүжигчин поён Воландыг энд тоглолт хийх долоо хоног орчмынхоо хугацаанд гэртээ суухыг найрсгаар урьсан бөгөөд Лиходеев оорөө Ялта руу яваад ирэх хооронд гадаадын хүнийг гэртээ түр суулгах зөвшөөрөл олгохыг хүссэн бичиг Никанор Ивановичид өчигдөр явуулсан.
-Тэр чинь надад ямар ч бичиг ирүүлээгүй гэж машид гайхсан дарга өгүүлэв.
-Никанор Иванович, та цүнхээ жаахан ух л даа гэж Коровьев тавлангуй зөвлөв.
Никанор Иванович мөрөө хавчисхийснээ цүнхээ онгойлгон үзвэл Лиходеевын бичиг байж байх нь тэр.
-Би яаж байгаад үүнийг мартчихдаг билээ? гэж бувтнан Никанор Иванович онгорхой дугтуй руу мохсон харцаар харав.
-Юу эс байх вэ, юу эс байхав, Никанор Иванович минь! гэж Коровьев дуржигнуулав. -Самуурал, самуураан бас ядаргаа, бас цусны даралт гээд юу эс байхав, эрхэм Никанор Иванович минь! Би ч гэсэн нүгэлтэй самуурдаг юм. Ганц нэг хундага тогтоонгоо би өөрийнхөө намтраас хэдэн баримт танд ярьж өгөмз, та элгээ авах вий!
-Лиходеев Ялта руу хэзээ явах юм бол?!
-Аль хэзээний явчихсан, явчихсан хэмээн орчуулагч дуу нь чангарав. -Мань хүн ёстой манаргаж яваа гэж мэд! Хаа гзэчийн газар яваа бол доо! гэснээ орчуулагч гараа тээрмийн сэнсний далбаа шиг далбилзуулан дэвэв.
Никанор Иванович гадаадын хүнтэй өөрөө биечлэн уулзах шаарддагатай гэж мэдэгдсэн боловч орчуулагч, )нэ огт бүтэхгүй, муураа сургуулилаад завгүй байгаа гэж татгалзав.
-Хэрэв таалвал муурыг үзүүлж болох байна гэж Коровьев санал болгов.
Уг саналаас энэ удаа Никанор Иванович татгалзсанд орчуулагч тэр даруй даргад санаандгүй бөгөөд маш сонин санал хэлэв. Ноён Воланд зочид буудалд заяа нь орохгүй гээд байгаа, нөгөөтэйгүүр ноёнтон сэлүүхэн байранд дасчихсан хүн гэдгийг харгалзан түүний тоглолт Москвад үргэлжлэх хугацаанд орон сууцны нөхөрлөл түүнд энэ байраа бүгдийг нь, өөрөөр хэлбэл, талийгаачийн гурван өрөөг хамтад долоохон хоногоор эзэмшүүлэхгүй юмсан болов уу?
-Түүнд, талийгаачид ялгаагүй пгүү дээ хэмээн Коровьев сөөнгөтөн шивнэв. -Түүнд одоо энэ байр ямар ч хэрэггүй гэдгийг Никанор Иванович та зөвшөөрнө биз дээ?
Никанор Иванович гадаадынхан бол айлын байранд биш, “Метрополь”-д л суух ёстой байдаг юм даа... хэмээн баахан тээнэгэлзэнгүй зөрүүдлэв.
-Чөтгөр шиг адмөрийн ааштай амьтан гэж би танд хэлж байна шүү дээ. Тас зөрөөд байгаа юм гэж Коровьев бас л шивэгнэв. -Зочид буудалд л дургүй хүн! Энэ гадаадын жуулчид миний хаана сууж байгаа гээч! хэмээгээд Коровьев гүрдгэр хүзүү рүүгээ хуруугаараа чичлэн нэг л их өөриймсөж гомдоллов. -Үнэмшинэ үү, байна уу, би ёстой үйл тамаа цайж гүйцдээ! Хүрч ирчихээд... эсвэл адгийн нохойн гөлөг шиг баахан юм тагнана, эсвэл энэ ч болохгүй байна, тэр ч тийм биш байна!.. гэхчилэн ааш нь олдохгүй тамлаж өгнө... Нөгөөтэйгүүр, Никанор Иванович, танай нөхөрлөлд маш ашигтай, илт олз орно. Мань хүн бол мөнгийг юман чинээ бодохгүй гээд Коровьев хулганан эргэж харснаа даргын чихэнд тулган, -Саятан! гэж шивнэв.
Орчуулагчийн саналд тодорхой практик утга байна, ер нь буурьтай санал, гэтэл энэ орчуулагчийн ярьж байгаа царай, энэ өмссөн хувцас хунар, энэ ямар ч хэрэгцээгүй ёрын муухай шил энэ тэр гайхмаар буурьгүй харагдана. Үүнээс үүдэн даргын санааг нэг битүү хатуу юм зовоож байвч мань хүн ямар ч атугай саналыг хүлээж авав.
Орон сууцны нөхөрлөл, гай болж, санхүүгийн ихээхэн гачигдалтайд л хамаг учир байгаа хэрэг. Намар гэхэд уурын халаалтанд зориулж шингэн түлш авч зэхэх ёстой, гэтэл тэр мөнгө хаана байгаа нь бүү мэд. Тэгвэл энэ жуулчнаас хэдэн юм оруулчихвал яаж ийгээд түлшээ аргалчихаж мэднэ. Гэхдээ энэ асуудлыг юуны өмнө гадаадын жуулчдын товчоотой заавал зохицуулах ёстой гэж ажил хэрэгч хашир толгой Никанор Иванович мэдэгдэв.
-Би ойлгож байна. Зохицуулгагүй яаж болохов, заавал тэгэх ёстой хэмээн Коровьев дуу алдаж, -Никанор Иванович, утас энэ байна, та түргэхэн зохицуулчих. Харин монгөний тухайд нэрэлхэх хэрэггүй шүү гэж даргыг үүдний орөөний утас руу дөхүүлэх зуур Коровьев нэмж шивнэв. -Энүүнээс авахгүй юм бол хэнээс авах вэ дээ! Мань хүн Ниццад ямар тансаг харштайг та үзсэн ч болоосой! Ирэх зун хилийн чанад руу явахаараа зориуд очиж үзээрэй, та дуу алдах вий!
Гадаадын жуулчдын товчоотой утсаар ярьж асуудлаа ер бусын хурдан, даргын хувьд бол бүр гайхмаар түргэн зохицуулав. Тэндхийнхэн ноён Воланд Лиходеевын хувийн байранд суух бодолтой байгааг хэзээний мэдчихсэн төдийгүй түүнд огтхон ч дургүйцэхгүй байсан аж.
-За болоод явчих нь тэр! гэж Коровьев хашгирах алдав. Түүний иймэрхүү чалчаанаас яльгүй балмагдсан дарга орон сууцны нөхөрлөл 50 тоот байрыг жүжигчин Воландад долоо хоногийн хугацаагаар хөлслүүлэхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдэж, төлбөр нь... гээд Никанор Иванович жаахан түгдэрснээ,
-Өдрийн таван зуун рубль гэж хэлэв.
Тэгтэл Коровьев даргын гайхшийг ёстой нэг таслав. 11үсэр муурны хөнгөхөн харайх чимээ сонсдож буй унтлагын орөөний зүг хулгайн нүдээр ирмэснээ,
-За тэр чинь долоо хоногт гурван мянга таван зуу болох нь ээ дээ? гэж сөөнгөтөн өгүүлэв.
Никанор Иванович мань эрийг залгуулаад “Никанор Иванович, та ч арай дэндүү хорхойтой юм аа!” гэж хэлэх нь дээ гэтэл Коровьев шал өөр юм хэлдэг байгаа:
-Үүнийг ямар мөнгө гэдэг юм бэ! Таван мянгыг нэх, мань хүн өгнө.
Коровьев талийгаачийн ширээн дээр нүд ирмэхийн зуур хоёр хувь гэрээ үйлдэв. Никанор Иванович бишүүрхэсхийн мушилзавч, нэг мэдэхнээ тэр ширээ рүү яваад хүрчихсэн байв. Коровьев гэрээгээ авч, унтлагын өрөө рүү гялсхийж ороод ирсэн чинь хоёр хувь дээр гадаадын хүний данайтал таталсан гарын үсэг хэдийн буужээ. Гэрээнд дарга ч гарын үсгээ зурлаа. Тэгмэгц Коровьев таван мянгыг хүлээн авсан гухай гарын үсэг авахаар завдаж,
-Никанор Иванович, таван мянган рубль гэж бичгээр бичнэ шүү хэмээснээ ийм чухал ажилд нэг л дүйц муутай, -Эйн, цвей, дрей! (германаар нэг, хоёр, гурав гэхийг ингэж хазгай дуудсанаа) гэсэн хачин юм хэлээд банкны цоо шинэхэн боодолтой таван багц мөнгийг даргын өмнө тавив.
загас зэрэг сэрээдтэл... яг хаалганы хонх дуугарч, бас Пелагея Антоновна уур савсуулсан хувинтай хоол оруулж ирж, түун рүү ганцхан харахад л сайхан өтгөн хүрэн шөлөн дотор орчлонгийн хамгийн гоё амттай юм-чөмөгний яс байгаа гэдгийг тааж цөхөх юмгүй байв.
-Ээ, газар доогуур орморууд! Хоол ч идүүлэхгүй шүү. Хэнийг ч битгий оруул, намайг байхгүй гээ, би байхгүй. Байрны тухайд бол дэмий ярьцгаахаа боль гэж хэл. Долоо хоногийн дараа хурал болно...
Авгай нь үүдний өрөө рүү таваргаж, Никанор Иванович гал халуун шөлнөөс нөгөө ясаа, дагуудаа цуурсан чөмөгний ясаа халбагадан гаргаж ирэв. Яг энэ хоромд хоолны өрөө рүү хоёр хүнтэй хамт, яагаад ч юм, царай нь хувхай цайсан Пелагея Антоновна орж ирэв.
Хоёр хүнийг үзээд Никанор Иванович ч царай нь цайж сууддаасаа босов.
-Жорлон чинь хаана байна? гэж түрүүнд нь яваа жишүү захтай цагаан цамцтай хүн санаа зовнингуй асуув.
Хоолны ширээк дээр нэг юм торхийв. (Никанор Иванович халбагаа хулдаасан дээр алдсан нь тэр).
-Энд, энд гэж Пелагея Антоновна дуржигнууллаа.
Тэгтэл ч ирсэн хоёр заасан зүг рүү шуурхайлав.
-Юу болоо вэ? гэж Никанор Иванович тэр хоёрын араас дагах зуур аяархан асуув. -Манай байранд ямар нэгэн элдэв юм байх ёсгүй... Та нарын бичиг баримт... уучилна биз дээ...
Эхний хүн явдал дундаа Никанор Ивановичид үнэмлэхээ үзүүлэхэд нөгөө хүн нь энэ үед жорлонд орчихсон, мухар сандал дээр гараад салхивчны хоолой руу гараа хэдийн шургуулчихсан байв. Никанор Ивановичийн нүд харанхуйлаад явчихлаа. Сонинг нь автал нөгөө боодолт чинь рубль биш, хөх ч гэмээр, ногоон ч гэмээр, нэг өвгөний зурагтай үл таних мөнгө байв. Гэхдээ Никанор Ивановичийн нүдний урдуур баахан толбо эрээлжлээд тэр бүхнийг тод харж чадсангүй.
-Салхивчинд доллар байж байдаг гэж нэгдүгээр хүн бодлогошрон хэлээд Никанор Ивановичоос, -Таны боодол уу? гэж эелдэг зөөлөн асуув.
-Биш! Дайснууд шургуулчихаж! гэж Никанор Иванович аймаар муухай дуугаар өчив.
-Тийм явдал байх шүү гэж нөгөө нэгдүгээр хүн зөвшөөрөөд, -За, тийм байж, үлдсэнийг нь тушаах хэрэгтэй гэж аанай л зөөлхөн өгүүлэв.
-Надад байхгүй! Байхгүй, бурхны нэр барьж тангараглая, гартаа хэзээ ч барьж үзээгүй эд байна! гэж дарга дөхрөн хашгирав.
Тэрээр шүүгээ рүү ухасхийж, татуургыг нь торхийлгэн татаж, дотроос нь цүнхээ гаргах зуур,
-Энд гэрээ бий... орчуулагч шулам шургуулчихаж... Коровьев... хавчдаг шилтэй! хэмээн авцалдаагүй юм хашгиран үглэв.
Дарга цүнхээ онгойлгон хараад, гараа шургуулснаа царай нь хөхрөн цүнхээ хувинтай шөл рүү алдчихав. Цүнхэнд нь юу ч байсангүй. Степагийн бичиг, гэрээ, гадаад хүний паспорт, мөнгө, театрын тасалбар энэ тэрийн аль нь ч алга. Товчоор хэлбэл, эвхмэл метрээс өөр юу ч байдаггүй.
-Нөхөд өө! Тэднийг бариарай! Манай байшинд чөтгөр шулам шүгэлчихэж! гэж дарга галзуу юм шиг хашгирав.
Яг тэгтэл Пелагея Антоновнагийн толгойд юу орсныг бүү мэд, ямар ч байсан мань авгай алга хавсарч,
-Иваныч минь, буруугаа хүлээ! Ялыг чинь хөнгөлнө пгүү дээ! гэж дуу алдав.
Нүд нь час улайсан Никанор Иванович авгайнхаа толгой дээр гар далайн,
-Өө, муу хараал идсэн тэнэг толгой! гэж хүрхрэв.
Тэгснээ мань хүн суларч, зайлшгүй юманд бууж өгөхөөр шийдсэн нь илт, сандал дээр лагхийн суучих нь тэр.
Энэ үед Тимофей Кондратьевич Квасцов сониуч зандаа тарчлан шатны тавцан дээр даргын байрны түлхүүрийн нүхээр нэг шагайж, нэг чагнаж хаалганд наалдсан мэт байх с1жгуу.
Таван минутын дараа байшингийн дундах талбайд байсан хүмүүс даргыг хоёр хүн дагалдан шууд том хаалга зүглэн явцгаахыг харжээ. Никанор Иванович бүр үнсэн царайлчихсан, явахдаа согтуу хүн шиг туйвлан, амандаа юм үглээд байсан гэж хүмүүс дараа нь хөөрөлдсөн.
Түүнээс хойш нэг цаг болсны дараа Тимофей Кондратьевич даргыг хэрхэн зайлуулсан тухай бусад оршин суугчдад бах нь ханасандаа хахаж цацан ярьж байх яг тэр мөчид арван нэгэн тоот байранд нэг үл таних хүн ирж, Тимофей Кондратьевичийг гал зуухнаас нь хуруугаараа дохин үүдний өреө рүү авчраад түүнд нэг юм хэлснээ хоёулаа хамтдаа алга болсон болой.


Last edited by Bloody Mary on Jul.05.16 7:17 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.05.16 7:15 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
X бүлэг. ЯЛТААС ИРСЭН МЭДЭЭ

Никанор Ивановичид золгүй явдал тохиолдох үеэр 302- Б дугаарын байшингаас холгүй, мөн тэр Цэцэрлэгийн гудамжинд Варьетегийн санхүү эрхэлсэн захирал Римскийн өрөөнд хоёр хүн байв: Римский өөрөө, Варьетегийн эрхлэгч Варенуха хоёр.
Хоёрдугаар давхарт байрласан том өрөөний хоёр цонх Цэцэрлэгийн гудамж руу, бичгийн ширээний ард суугаа санхүүгийн захирлын яг ар талд буй нэг цонх сэрүүн ундааны буфет, буудлагын газар, задгай тайз бүхий Варьетегийн зуны цэцэрлэг рүү тус тус харжээ. Захирлын өрөөний тавилга гэвэл бичгийн ширээнээс гадна хананд давхарлан өлгөсөн баахан хуучин зарлал, усны галуун хүзүүт шил тавьсан жижиг ширээ, тохойвчтой дөрвөн сандал, дээр нь дээхэн цагийн нэг тоглолтын тоосонд дарагдсан макет тавьсан булангийн тавиур эдгээр болой. Түүнээс гадна, мэдээжийн хэрэг, будаг нь халцарч элэгдсэн мөнгөний шатдаггүй авдар буй. Түүнийг Римскийн солгой талд бичгийн ширээтэй зэрэгцүүлэн тавьжээ.
Ширээний ард суугаа Римский бүр өглөөнөөс санаа сэтгэл ёозгүй байгаа бол Варенуха түүний яг эсрэг, тун дуу шуутай, нэг л гойд гавшгайлан галбалзаж байв. Гэтэл мань хүнд ажил гэхээр тоймтой юм даанч байсангүй.
Тэрээр одоо ялангуяа хөтөлбөр солигдох үед амар заяа үзүүлдэггүй үнэгүй тасалбарын гуйлгачдаас зулбан санхүүгийн захирлын өрөөнд бүгж байгаа аж. Өнөөдөр яг хөтөлбөр шинэчлэгдэж байгаа өдөр.
Утас дуугарав уу, үгүй юу Варенуха шүүрэн авч шал худдаа хариулна:
-Хэнийг ээ? Варенуха юу? Байхгүй. Гадагшаа явсан.
-Чи Лиходеев руу дахиад нэг утасдчих л даа, гайгүй
гэж
Римский уцаарлангуй хэлэв.
-Үгүй ээ, цаадах чинь гэртээ алга. Би бүр Карповыг хүртэл явуулсан. Тэднийд нэг ч хүн байхгүй.
-Юу болоод байгааг чөтгөр л мэдэх байх гэж Римский тооны машин эргүүлэх зуур шазуур зуун өгүүлэв.
Хаалга нээгдэж, зохион байгуулагч тун сая нэмж хэвлүүлсэн тэвхгэр зарлал тэврэн орж ирэв. Ногоон цаасан дээр том улаан үсгээр бичжээ:
ВАРЬЕТЕ TEATPT ӨНӨӨДӨР, ЦААШИД ӨДӨР БҮР НЭМЭГДЭЛ ХӨТӨЛБӨРТЭЙ: ПРОФЕССОР ВОЛАНД ТАМЫНШИД, ТҮҮНИЙ БҮРЭЙ ТАЙЛАЛТАЙ ТОГЛОЛТ
Варенуха булангийн макетан дээр дэлгэсэн нэг шрлалаас холдосхийн, нүд хужирлан шагшсанаа бүгдийг нь ширхэгчлэн гадуур тарааж наахыг зохион байгуулагчид тушаав.
Варенуха зохион байгуулагчийг гармагц,
-Содон, аятайхан болж гэв.
-Энэ санаачилга миний сэтгэлд үнэхээр буухгүй байгаа юм. Ер нь яагаад ийм юм тавихыг түүнд зөвшөөрснийг би гайхаад байна! гэж Римский эвэр хүрээтэй шилнийхээ цаанаас зарлал руу дурамжхан хялайж үглэв.
-Үгүй ээ, Григорий Данилович, тэгж хэлж болохгүй, энэ чинь тун нарийн алхам. Хамаг хужир нь тэр тайлалд байгаа юм.
-Аа мэдэхгүй, ямар ч хужир байхгүй дээ, мань хүн дандаа нэг иймэрхүү юм бодож олж байх юм! Үгүйдээн, тэр шидтэнээ харуулах л даа. Чи гэхэд түүнийг харсан уу? Манай хүн хаанаас түүнийг ухаж олсон юм, бүү мэд!
Варенуха Римскийн нэг адил шидтэнийг үзээгүй болж таарав. Өчигдөр Степа (Римскийн томъёолсноор “галзуу юм шиг”) ноороглож бичсэн гэрээтэй санхүүгийн захирал дээр харайлгаж ирээд, гэрээгээ даруй хуулан бичиж, мөнгийг нь өг гэж тушаал буулгасан. Харин тэр шидтэн нь алга болчихсон, Степагаас өөр түүнийг хэн ч хараагүй.
Римский дагаа гаргаж хараад хоёроос таван минут онгөрч байсанд ёстой улангасав. Нээрэн, энэ чинь юу вэ! Лиходеев арван нэгэн цагийн баримжаанд утасдаж, хагас цагийн дараа ирнэ гэж хэлсэн, гэтэл ирээгүйгээр үл барам прээсээ алга болчихож!
-Миний хамаг ажил зогсчихлоо! хэмээн Римский уухилж, гарын үсэггүй баахан цаас руу хуруугаараа чичлэв.
-Берлиоз шиг трамвай дор орчихсон юм биш байгаа даа? гэж утсаа чихэндээ наасан Варенуха үглэв. Утаснаас нь үргэлжилсэн ямар ч найдваргүй салангид дохио л хонгинох аж.
-Тэгсэн бол мөн зүгээрсэн... гэж Римский дуугарч дөхөн сонсдох төдий хэлэв.
Яг энэ мөчид дүрэмт хүрэм, саравчтай малгайтай, хар банзал, зөөлөн шаахайтай хүүхэн өрөөнд орж ирэв.
Хүүхэн бүсэндээ зүүсэн жижигхэн цүнхнээс дөрвөлжилж эвхсэн цаас, дэвтэр хоёр гаргаж,
-Варьете хаа байна? Танайд маш яаралтай цахилгаан. Гарын үсгээ зураарай гэв.
Варенуха хүүхний дэвтэрт гарын үсгэрхүү юм зурсан болоод түүнийг гарч хаалга хаагдмагд дөрвөлжин цаасыг задлав.
Мань хүн цахилгааныг уншиж нүдээ анивчсанаа Римскийд өгөв.
Цахилгаанд дараах зүйл бичигдсэн байв: “Ялтаас Москвад Варьете Өнөөдөр арван нэг хагаст эрүүгийн мөрдөнд унтлагын дамцтай өмдтэй гуталгүй хүрэн үстэй хүн ирсэн тэр солиот өөрийгөө Варьетегийн захирал Лиходеев гэсэн. Захирал Лиходеев хаана байгааг Ялтын мөрдөн рүү цахилгаандана уу”.
-Энэ чинь юу гээч вэ! гэж Римский дуу алдаад, -Бас нэг гайхаш! гэж нэмж өгүүлэв.
-Хуурамч Дмитрий гэж Варенуха хэлээд утсаа авч, -Өө, холбоо юу? Варьетегийн тооцоогоор. Маш яаралтай цахилгаан хүлээн авна уу... Та сонсож байна уу?.. “Ялта, эрүүгийн мөрдөн... Захирал Лиходеев Москвад. Санхүүгийн захирал Римский...” гэж бичүүлэв.
Ялтын нэр зээлдэгчийг үл харгалзан Варенуха Степаг хайж дахиад хааш нь хамаагүй баахан утасдсан боловч түүнийг хаанаас ч олсонгүй. Варенуха өөр хааш нь утасдахаа бодолхийлэн, утсаа гартаа барьчихаад сууж байтал, анхны цахилгааныг авчирсан нөгөө хүүхэн орж ирээд түүнд шинэ дугтуй гардуулав. Варенуха бушуухан онгойлгож бичигдсэн зүйлийг уншаад исгэрэв.
-Бас юу болчихоов? гэж Римский татвасхийн асуув.
Варенуха юу ч хэлэлгүй цахилгаанаа өгсөнд санхүүгийн захирал дараах үгсийг олж үзэв: “Үнэмшихийг гуйя Воландын ховсдолтоор Ялтад хаягдсан намайг нотолж эрүүгийн мөрдөн рүү цахилгаандана уу Лиходеев”.
Римский Варенуха хоёр толгойгоо шүргүүлэн шахцалдан байж цахилгааныг хэд дахин уншаад үг дуугүй хоёр биенээ ширтэцгээв.
-Ардууд аа! Эхлээд гарын үсгээ зурчих, дараа нь хичнээн хамаагүй дуугүй байцгаана биз! Би чинь цахилгаан тарааж яваа хүн шүү гэж хүүхэн гэнэт цухалдав.
Варенуха цахилгаанаас харцаа салгалгүй дэвтэрт нь муруй хазгай гарын үсэг зурсан болж, хүүхэн ч яваад өгөв.
-Чи чинь арван нэг дөнгөж өнгөрч байхад тэрүүнтэй утсаар ярьсан биз дээ? гэж бүр учраа олохоо больсон эрхлэгч яриа эхлэв.
-Ийм юм ярина гэдэг чинь инээдэм! гэж Римский чихэнд хадтал хашгирав. -Ярьсан ч бай, яриагүй ч бай, тэр л ямар ч байсан Ялтад байх учиргүй! Энэ чинь инээдэм!
-Мань хүн согтуу... гэж Варенуха хэлэв.
-Хэн согтуу гэж? хэмээн Римский асууж мань хоёр дахиад өөд өөдөөсөө ширтэцгээв.
Ялтаас нэр зээлдэгч нэг этгээд эсвэл нэг галзуу амьтан цахилгаан явуулаад байна гэдэгт ямар ч эргэлзээ алга, харин юу нь хачирхалтай байна гэвэл: Ялтын тэр үймүүлэгч дөнгөж очигдөр Москвад ирсэн Воландыг яаж мэдчихэв? Лиходеев Воланд хоёр холбоотойг бас яагаад мэдчихэв?
-“Ховсдолтоор...” гэж Варенуха цахилгааны үгийг давтан үглэж, -Воландын тухай хаанаас мэдчихдэг юм бол? хэмээн нүдээ хэсэг анивчсанаа, -Ийм юм яаж байхав дээ, ёстой дэмий, дэмий, дэмий! гэж чанга дуугаар эрс шийдэмгий өгүүлэв.
-Тэр Воланд гэдэг чөтгөр авмар чинь хаана буусан юм бэ? гэж Римский асуув.
Варенуха алгуурлалгүй гадаадын жуулчдын товчоотой холбоо барьж Воланд Лиходеевын гэрт буусныг мэдээлсэнд Римскийн хоёр нүд орой дээрээ гарчихав. Варенуха дараа нь Лиходеевын гэрийн утас руу залгаж, утас хүнгэнэтэл дуудаж байгааг хэсэг чагнав. Утас дуудахын завсраар “...хясаа, миний оромж...” хэмээн тэртээ алсаас гаслантай дуулах сонсодсонд утасны сүлжээ рүү аль нэгтэйгээс радио-театрын дуу нэвтрээд орчихлоо 1'эж Варенуха бодов.
-Тэднийх хариу өгдөггүй ээ. Дахиад залгаж үздэг юм... гээд Варенуха утсаа тавив
Мань хүн үгээ гүйцээж хэлсэнгүй. Үүдэнд нөгөө хүүхэн дахиад буй болсон тул Римский Варенуха хоёр хоёулаа түүнийг тосон босов. Хүүхэн энэ удаа цүнхнээсээ цагаан биш, харин бараан гэмээр хуудас гаргаж ирэв.
-Юм ч бүр сонин болоод явчихлаа гэж Варенуха яаран буцсан хүүхнийг нүдээр үдэх зуур дуугарч цөхөн өгүүлэв.
Хуудсыг эхлээд Римский үзэв.
Гэрэл зургийн цаасны бараан дэвсгэр дээр гараар бичсэн морнүүд тов тодхон ялгарах аж:
“Нотолгоо миний бичиг миний гарын үсэг Нотолж цахилгаандана уу Воландад нууц ажиглалт тавь Лиходеев” Варенуха хорин жил театрт ажиллахдаа үзээгүй юмгүй боловч энэ удаа ой ухааны нь манан бүрхээд явчих шиг санагдан, хэлэх ч юм олдцоггүй, дэмий л чухамдаа ямар ч утгагүй, ердийн нэг өгүүлбэрээр уулга алдав:
-Ийм юм гэж юу байхав!
Римский тэгж самгардсангүй. Бас ч үүдээ онгойлгоод мухар сандал дээр сууж байгаа зарлага авгайд,
-Шуудан зөөгчөөс өөр хүн оруулж болохгүй! хэмээгээд хаалгаа цоожилчихов.
Тэгээд ширээн дотроосоо баахан цаас гаргаж ирээд фото-цахилгаан дээр буй урагш нь налуулж бичсэн бүдүүн үсэгнүүдийг Степагийн хийсэн цохолт, мурчигануулж ороолдуулсан гарын үсэг энэ тэрийн үсэгнүүдтэй нягтлан тулгаж эхлэв. Варенуха ширээн дээгүүр тэгнэн, Римскийн хацар руу халуун оргиулан уухилав.
-Түүний бичиг мөн байна гэж санхүүгийн захирал эцсийн бүлэгт итгэлтэй өгүүлэхэд Варенуха,
-Түүнийх хэмээн цуурай мэт давтав.
Эрхлэгч Римскийн царайг тогтож хараад шал өөр болчихсоныг нь үзмэгц ихэд гайхав. Тэртэй тэргүй туранхай санхүүгийн захирал улам турчихсан, тэр ч бүү хэл, бүр өтөлчихсөн, эвэр хүрээний цаанаас цоргиж байдаг нүднийх нь гал бөхчихсөн, харцанд нь түгшүүр төдийгүй гуниг хурсан байх аж.
Варенуха мэл гайхаж, цэл хөхөрсөн хүн яах ёстой вэ, тэр бүхнийг гүйцээв. Өрөөн дотуур цааш нааш гүйж нэг үзэж; гараа загалмайлуулсан мэт хоёр ч удаа алддан залбирч; галуун хүзүүтэй шарласан уснаас бүтэн аяга залгилаж; байн байн, -Ойлгохгүй юм аа! Ойл-гох-гүй юм! гэж дуу алдаж. Римский нь цонх руу хараад духаа үрчийлгэн бодол болчихож. Санхүүгийн захирал тун хэцүү байдалд орсон нь үнэн. Яг эндээ, суудалдаа сууж байгаад л ер бусын үзэгдэлд ердийн тайлбар бодож олох шаардлагатай байгаа.
Санхүүгийн захирал нүдээ онийлгож байгаад, унтлагын дамцтай, хөл нүцгэн Степа арван нэг хагасын орчимд үзэгдэж харагдаагүй хэт хурдтай ямар нэгэн онгоцонд шурган орж байгаа мэтээр дотроо төсөөлөв. Дараа нь мөн нөгөө Степагаа мөн арван нэг хагаст Ялтын онгоцны буудал дээр оймстойгоо зогсож буйгаар төсөөлөв... Ийм юм гэж хаа байхав дээ!
Өнөөдөр өөрийнхөө гэрээс түүнтэй утсаар ярьсан хүн Степа биш юм болов уу? Үгүй ээ, гарцаагүй Степа ярьж байсан. Степагийн дууг мань хүн танихгүй байх даа яах вэ дээ! Үгүй тэгээд өнөөдөр Степа яриагүй юмаа гэхэд, дөнгөж очигдөр оройхон Степа өөрийнхөө өрөөнөөс энэ өрөөнд тэр нэг тэнэг гэрээтэйгээ орж ирээд, хөнгөмсөг зангаараа мань санхүүгийн захирлын дургүйг хүргээд байсан шүү дээ. Театрт байхдаа юу ч хэлээгүй байж яахаараа тэгээд чимээгүй яваад өгөх билээ, эсвэл нисээд явчих билээ? Ер нь очигдөр үдэш нислээ ч гэсэн өнөөдөр үд гэхэд тийшээ очиж чадахгүйсэн. Эсвэл оччих юм болов уу?
-Ялта хүртэл хэдэн километр вэ? гэж Римский асуув.
Варенуха гүйхээ больж,
-Бодсоон! Хэдийн бодож үзсэн! гэж орилов. -Төмөр чамаар Севастополь хүрэхэд мянга таван зуу орчим километр. Ялта хүртэл дээр нь наян километр нэмчих. Харин агаараар бол, мэдээж, татуу л даа.
Х-нн... Нээрэн... Галт тэргээр явах тухай ямар ч яриа байхгүй юм байна. Тэгвэл юу вэ? Сөнөөгч онгоц уу? |уталгүй Степаг ямар гээч сөнөөгч онгоцонд, хэн гээч хүн оруулах билээ? Яах гэж? Эсвэл мань эр Ялтад очингуутаа гутлаа тайлчихсан юм болов уу? Бас л яах гэж? гэсэн асуулт гарна. Ер нь гуталтай ч байсан түүнийг сөнөөгч онгоцонд оруулахгүй дээ! Ер нь ч сөнөөгч онгоц энд ямар ч падгүй. Мөрдөнд өдрийн арван нэг хагаст очсон гэж бичээтэй байгаа юм чинь. Еэтэл Москвад утсаар ярьж байхад... юу билээ... Тэгтэл ч Римскийн нүдэнд цагных нь нүүр тодроод нрэв... Тэрээр цагийн хоёр зүү хаахнаа байсныг нэхэн санав. Базарваань! Тэгэхэд арван нэг хорь болж байсан. Гэгэхээр энэ чинь юу гэсэн үг вэ! Степа ярьсныхаа дараа нүд ирмэхийн зуур онгоцны буудал руу ухасхийж, жишээлбэл, таван минутын дараа тийшээ очсон гэж санах юм бол, нлдамд хэлэхэд, тэр бол бас л санаанд багтамгүй зүйл, онгоц гэр даруй хөөрөөд мянга гаруй километр зайг таван минутад туулсан болох нь уу? Тэгвэл тэр онгоц цагт арван хоёр мянган километрээс илүү зам туулдаг байх нь!!! Ийм юм гэж хаана байхав, тэгэхээр мань хүн ч Ялтад байхгүй гэсэн үг.
Юу үлдэж байна? Ховсдолт уу? Хүнийг мянган километрийн цаана чулуудчихдаг ховсдолт гэж орчлон дээр хаа ч байхгүй! Тэгэхээр мань хүнд Ялтад байгаа юм шиг санагдаад байгаа хэрэг! Түүнд тэгж санагдаж болох л доо, чарин Ялтын эрүүгийн мөрдөнд бас тэгж санагдах уу?! Үгүй ээ, өршөөгөөрэй, тэгнэ гэсэн ном байхгүй!.. Тэгтэл тэд чинь тэндээс цахилгаан явуулаад байгаа биз дээ?
Санхүүгийн захирлын царай нүдтэй хүн харахын эрхгүй аймаар. Хаалганы гадна талын бариулыг түжигнүүлэн сэгсчиж, зарлага хүүхэн цөхөрсөн дуугаар хашгичин үглэх нь сонсдоно:
-Болохгүй! Оруулахгүй! Албал ал! Хурал хийж байна!
Римский чадан ядан биеэ барьж, утсаа аваад,
-Ялтатай маш яаралтай холбож өгөөч гэв.
“Ухаалаг байна!” гэж Варенуха уулгалан бодов.
Гэвч Ялтатай ярьж болсонгүй. Римский утсаа тавиад,
-Яг хяслан шиг шугам нь эвдэрчихжээ гэв.
Шугам эвдэрсэн нь мань хүний хамаг урмыг хугалсан нь илт, бүр юм бодоход хүргэв бололтой. Тэрээр хэсэг боддогоширч байснаа дахиад утсаа залгаад, нөгөө гараараа утас руу хэлж байгаа юмаа бичиж гарав:
-Маш яаралтай цахилгаан хүлээн авна уу. Варьете. Тийм. Ялта. Эрүүгийн мөрдөн. Тийм. “Өнөөдөр арван нэг хагасын орчим Лиходеев надтай Москвад утсаар ярьсан, цэг. Үүнээс хойш ажилдаа ирээгүй утсаар хайгаад түүнийг олж чадахгүй байна, цэг. Бичиг нь мөнийг нотолж байна, цэг. Дурдсан жүжигчнийг ажиглах арга хэмжээ авч байна. Санхүүгийн захирал Римский”.
“Маш ухаалаг!” гэж Варенуха бодоод боддоо сайн тунгааж үзээгүй байтал толгойд нь ‘Тэнэг явдал! Тэр Ялтад байх ёсгүй!” гэсэн үгс харван орж ирэв.
Римский энэ хооронд дараах зүйлийг хийв: Хүлээж авсан цахилгаан утаснуудыг өөрийнхөө явуулсны хуулгануудтай нийлүүлж нямбайлан багцдаад, тэр багцаа дугтуйлж битүүлэн наагаад дээр нь хэдэн үг бичиж Варенухад гардуулахдаа,
-Иван Савельевич, яг одоо өөрөө биечлэн аваад яв. Тэнд учрыг нь олцгооно биз гэж хэллээ.
“Харин энэ бол үнэхээр ухаалаг хэрэг!” гэж Варенуха бодонгуут дугтуйг цүнхэндээ далд хийв. Дараа нь мань хүн, юмыг яаж мэдэх вэ гэж, Степагийн утасны дугаарыг дахин нэг эргэдэж чагнаснаа баярлан, нүдээ жоготой ирмэн маяглаад явчихав. Римскийн хүзүү сунаад ирлээ.
-Жүжигчин Воландтай ярьж болох уу? хэмээн Варенуха амтархан асуув.
-Тэд завгүй байна. Хэн асууж байгаа юм бэ? гэж утаснаас чичирхийлсэн дуу хариулав.
-Варьетегийн эрхлэгч Варенуха.
-Иван Савельевич уу? гэж утас баярлан хашгирав. - Таны дууг сонссондоо магнай хагарам баярлаж байна! Таны лагшин тунгалаг уу?
-Мерси гэж Варенуха гайхшран хариулав. -Би хэнтэй ярьж байна аа?
-Туслах, түүний туслах бөгөөд орчуулагч Коровьев гэж утаснаас дуржигнав. -Нандинхан Иван Савельевич минь, би яасан ч бэлэн байна! Та тааллаараа намайг захираарай. Одоо яах вэ?
-Өршөөгөөрэй, юу, Степан Богданович Лиходеев одоо эзгүй байгаа юм уу?
-Даанч тоогүй, байхгүй! Байхгүй! Яваад өгсөн гэж утас хашгичив.
-Хаашаа тэр вэ?
-Машинаар зугаацахаар хотоос гадагш явсан.
-Яа-яаж гэнэ ээ? Ма... машинаар зугаацах ий?.. Тэгээд хэзээ ирэх юм бол?
-Салхинд жаахан явж байгаад ирнэ л гэсэн шүү дээ.
-За... мерси. Та мосье Воландад түүний тоглолт өнөөдөр |уравдугаар хэсэгт болно гэж уламжилж өгнө үү хэмээн Варенуха самгардан өгүүлэв.
-Мэддээ. Тэгэлгүй яахав. Заавал хэлнэ. Яг одоо. Зайлбаргүй. Уламжилна гэж утас тасалдуулан дуржигнуулав.
-За баяртай хэмээн гайхсан Варенуха өчив.
-Миний хамгийн халуун мэндчилгээ, хамгийн сайн сайхны ерөөлийг хүлээн соёрхоно уу! Амжилт! Олз омог. Дүүрэн аз жаргал. Бүхнийг ерөөе! гэж утас өгүүлэв.
-За тэгнэ ээ тэр! Би хэлээд байгаагүй юу! гэж хөөрсөн Варенуха дуу алдав. -Юуны чинь Ялта байх вэ, мань хүн хотын зах руу л явчихсан байна!
-За, хэрэв тэгсэн бол ч, хэмээн санхүүгийн захирал хорондоо царай нь цайв. -Энэ чинь ёстой муу нэр бодож олохын аргагүй бузар явдал!
Тэгтэл эрхлэгч дороо дэвхрэн Римскийг овсхийн цочтол хашгирав:
-Өө, саналаа! Саналаа! Пушкинод “Ялта” гэдэг хуушуурын гуанз нээгдсэн юм. Бүгд ойлгомжтой. Тийшээ явж л дээ, тэгээд шал согтчихоод тэндээс цахилгаан явуулаад байгаа хэрэг!
-Энэ ч бүр дэндэж байна аа гээд Римский хадар нь татвасхийв. Нүд нь хорсол заналаар дүүрчээ.
-За гайгүй ээ, тэр нөхөр ингэж зугаацсаныхаа төлөө аль муугаа үзнэ дээ гэснээ гэнэтхэн түгдэрч, -Үгүй, гэтэл чинь, эрүүгийн мөрдөн ч... гэж тээнэгэлзэв.
-Энэ бол донгосоон! Түүний өөрийнх нь балайрал хэмээн түрэмгий эрхлэгч үгийг нь тасдаад, -Нөгөө дугтуйтай бичгийг чинь аваачиж өгөх үү? гэж асуув.
-Заавал гэж Римский хариулав.
Тэгтэл дахиад хаалга нээгдэж нөгөө л хүүхэн чинь ороод ирлээ... Римский “Мань хүүхэн!” гэж, яагаад ч юм бэ, гуниглан бодов. Тэгээд хоёулаа шуудан зөөгчийн өөдөөс босоцгоов.
Энэ удаа цахилгаанд ийм үгс байв:
“Нотолгоо баярлалаа яаралтай таван зуу эрүүгийн мөрдөн надад маргааш Москва ниснэ Лиходеев”.
-Мань хүн галзуурчихжээ... гэж Варенуха сулхан өгүүлэв.
Римский түлхүүрээ хажигнуулж, шатдаггүй авдрын шүүгээнээс мөнгө гаргаж таван зуун рубль тоолж аваад зарлагаа дуудан гардуулж, түүнийг шуудан руу явуулав.
-Болгоогоорой, Григорий Данилович, мөнгө явуулдаг чинь дэмий л гэж бодогдож байна хэмээн Варенуха нүдэндээ үл итгэн өгүүлэв.
-Энэ мөнгө буцаад л ирнэ. Харин цаадах чинь салхинд наргисныхаа оронд хатуухан хариу хүртэнэ гэж Римский аяархан хэлээд, Варенухагийн цүнх рүү зааж, Иван Савельевич, явж үз, хойш тавих хэрэггүй гэв.
Тийнхүү Варенуха цүнхээ аваад өрөөнөөс гүйж гарав.
Тэрээр доод давхар руу бууж кассны дэргэд уртын урт цуваа буйг хараад нэмэгдэл зарлал гаргаснаас хойш хүн үерлэх мэт шавж байгаа тул нэг цагийн дараа гэхэд тасалбар дуусах гэж байгааг кассны хүүхнээс дуулаад, төвийн болон хажуугийн тусгай сууддаас хамгийн сайн гучин суудлын тасалбарыг заралгүй нугалж үлдээхийг түүнд даалгаад, касснаас гарах зуур үнэгүй тасалбарын нойтон хамуу шиг гуйлгачдаас явдал дундаа арайхийн салж, малгайгаа авах санаатай өөрийнхөө умгар өрөө рүү шурдхийн оров. Яг тэгтэл утас нь тачигнаад явчихав.
-За! гэж Варенуха хашгирав.
-Иван Савельевич уу? гэх зэвүүн гуншаа дуу утаснаас хадав.
-Тэр театрт байхгүй! Варенуха хашгирсан боловч нөгөө дуу үгий нь дор нь таслаж,
-Иван Савельевич, худлаа тэнэглэхээ боль, харин сонсож бай. Наад цахилгаануудаа хааш нь ч битгий өг, хэнд ч битгий үзүүл гэв.
-Хэн ярьж байна вэ? Хүн гуай, наад элдэв явуулгаа югсоо! Таныг яг одоо илрүүлчихнэ шүү! Таны утасны дугаар хэд вэ? гэж Варенуха бархирав.
-Варенуха, чи орос хэл ойлгодог уу? гэж нөгөө муухай дуу лавлав. -Наад цахилгаануудаа хааш нь ч битгий хүргэж ог.
-А-хаан, та салахгүй л байна уу? гэж эрхлэгч уур нь шатан хашгирав. -За, гайгүй ээ, та нарыг уу! Үүнийхээ хариуг хүртэнэ дээ... Мань хүн өөр нэг сүрдүүлэг нэмж хашгирсан боловч утасны нөгөө үзүүрт түүнийг аль хэдийн сонсохоо больсныг мэдрээд өөрөө ч дуугүй болов.
Жижигхэн өрөөнд нь юу юугүй бүрэнхийлээд ирэв. Варенуха ухасхийн гарч хаалгаа татчихаад хажуугийн үүдээр зуны цэцэрлэг рүү харайлгав.
Эрхлэгчийн сэтгэл дэврэн бяр амтагдаад байлаа. Хэдэн танхай этгээд элдвээр шоглоод байна, энэ шоглоом Лиходеевийн алга болсонтой бас холбоотой гэдэгт саяны увайгүй ярианаас хойш бүр ч эргэлзэхгүй болов. Бузар новшнуудыг илчлэх юмсан гэхээс эрхлэгчийн дотор Оачимдан, түүний хажуугаар нэн хачирхалтай нь нэг л аятайхан юмны совин татаад байх аж. Хүн олны анхаарлын товд өртөхсөн, бөөн дуулианы эзэн болохсон гэж мэрийхээр тиймэрхүү болдог билээ.
Цэцэрлэгт ортол салхи сүрхийн, зам хаах мэт, ямар нэг юмнаас сэрэмжлүүлэх мэт нүд рүү нь бөөн элс пүргэв. Хоёрдугаар давхрын нэг цонхны хавтас тар нярхийн шил нь бут үсрэх шахан хаагдаж, далдуу, агч моддын орой түгших мэт нэгэнтээ хуйлран шуугилаа. Бүрэнхийлээд ч ирлээ, сэрүү татаад ч явчихлаа. Эрхлэгч нүдээ арчин харвал Москвагийн дээгүүр аянгын шар хэвлийтэй үүл тун намхан молхөж айсуй. Тэртээ алсад тэнгэрийн дуу нүргэлж эхлэв.
Варенуха хичнээн яарч байвч мөрт буй зуны жорлонгоор донгөж игүргээд, цахилгаанч чийдэнд торон бүрхүүл хийсэн (сэхийг замдаа шалгачихмаар санагдаад болж өгсөнгүй.
Варенуха бууддагын газрын хажуугаар жирийлгэн, жорлонгийн цэнхэрдүү байшинг бүрхсэн голт борын битүү бутас руу орж явчихав. Цахилгаанч дуулгавартай хүн Оайсан бололтой, эрэгтэйчүүдийн жорлонгийн дээвэр дорхи чийдэнд төмөр тор хэдийн татчихжээ. Харин жорлонгийн
ханан дээр аянгын өмнөх энэ бүрэнхийд ч ялган харж болохоор харандаа, нүүрсээр баахан юм сарааччихсан нь эрхлэгчийг гонсойлгов.
-Энэ ямар муу... хэмээн эрхлэгч эхлэтэл ард нь гэнэтхэн мяулах дуу гарав:
-Энэ чинь Иван Савельевич, та юу?
Варенуха цочин эргэтэл мууран царайтай юм шиг нэг пагдгар этгээд ард нь зогсож байв.
-Би байна гэж Варенуха ёозгүй хариулав.
-За, ёстой мөн ч таатай байна гэж мууран дүрст пагдгар ёнгиносон дуугаар өгүүлснээ гэнэтхэн далайхаараа далайгаад өрөөсөн хулхин дундуур нь тас байлгахад эрхлэгчийн малгай хийсэн, жорлонгийн суудлын нүх рүү унаж ор сураггүй арилав.
Бүдүүний цохилтноос хоромхон зуур нүд сохлом хурц гэрэл манасхийн жорлонг тэр чигээр нь гийгүүлж, нэгэн зэрэг тэнгэрт аянгын дуу нирхийлээ. Дараа нь дахин манасхийхэд өрөөсөн нүд нь хөлхтэй, амандаа соёотой, бие жижигхэн ч тэвхгэр мөртэй гал шаргал үстэй хоёрдогч этгээд эрхлэгчийн өмнө гараад ирэх нь тэр. Энэ хоёрдогч этгээд, солгой юм байж, эрхлэгчийн нөгөө хулхи руу нулиад авав. Түүнд хариулах мэт тэнгэр дахин нирхийж, тэгтэл ч жорлонгийн модон дээврийг аадар бороо бөмбөрдөн цутгалаа.
-Та нар чинь, нөх... гэж ухаан балартсан эрхлэгч шивэгнэх аядсанаа нийтийн жорлонд хүн рүү дайрсан дээрэмчдэд “нөхөд” гэсэн үг таарахгүйг тэр даруй ухаарч, -ардууд... хэмээн сөөнгөтсөнөө эдэнд энэ үг бас л ахдана гэж дөнгөж бодтол нөгөө хоёрын хэний нь ч юм бүү мэд, гуравдахь удаагаа аймшигт нударганд өртөж, хамраас нь цус сад тавьж цамц нь будагдлаа.
-Наад цүнхэнд чинь юу байна, муу мөлжигч өө? гэж мууран дүрст ёнгинуулав. -Цахилгаан уу? Наадуулаа хааш нь ч битгий хүргэ гэж чамд утсаар сануулсан уу? Сануулсан уу гэж би чамаас асууж байна?
-Сануул... сан... сан... гэж эрхлэгч уухилан хариулав.
-Тэгсэн ч гэсэн чи аваад явж байна уу? Цүнхээ нааш нь өг, муу нохой! хэмээн нөгөө утсаар ярьж байсан гуншаа дуугаар хоёрдогч этгээд хашгираад Варенухагийн салгалж буй гараас цүнхийг нь булааж авав.
Тэгээд нөгөө хоёр чинь эрхлэгчийг сугадаж аваад, цэцэрлэгээс чирч гарган түүний хамт Цэцэрлзгийн
гудамжаар манаргаж өгөв. Аадар бороо хамаг хүчээрээ цутгахуйд дээврийн ус яндангийн хажуугаар саган цацаж, байшингийн хонгил үүднээс хөөсөрсөн урсгал жирэлзэн, гудамжны ус хуйлран энд тэндгүй бөмбөлөгтөн хөөсөрч, шуудууны татуурга руу бургилж буцдан, шаагин бууж байна. Дэцэрлэгийн гудамжны амьтай голтой бухэн зулбан одсон тул Иван Савельевичийг аврах амьтан даанч байсангүй. Зандалчид тэнгэрийн цахилгаанаар гэрэл хийн, шавхайтай усан дундуур харайлгасаар амь наана там цаана буй эрхлэгчийг ганцхан хором гэхэд 302-Б дугаарын байшин руу чирч авчраад, оймс, шаахайгаа барьсан хөл нүцгэн хоёр хүүхэн хананд наалдан зогсож буй хонгил үүд рүү тавьж оров. Дараа нь зургадугаар орц руу ухасхийж, ухаан тавих шахсан Варенухаг тавдугаар давхарт өргөмжлөөд, Степа Лиходеевын байрны сайн танил сүүмгэр үүдний өрөөний шалан дээр хаялаа.
Хоёр дээрэмчин тэр даруй арилж оронд нь шар толгойтой, гэрэлтсэн фосфорон нүдтэй чармай нүцгэн хүүхэнцэр буй болов.
Варенуха өөрт нь учирсан лай ланчигаас хамгийн аймшигтай нь чухам энэ хэмээн ойлгоод гаслан гийнаж хана руу ухартусав. Хүүхэнцэр эрхлэгч рүү тулж ирээд мөрөн дээр нь гараа тавив. Бороонд цохиулсан нойтон цамцыг нэвт хүйтэн оргиулж буйг бодоход энэ гар мөс шиг хүйтэн болохыг мэдэрсэн Варенухагийн үстэй толгой нь арзасхийх нь тэр.
-Аль вэ, би чамайг үнсье гэж хүүхэнцэр нялуун хэлээд гэрэлтсэн нүд нь мань хүний нүдэн дээр тулаад ирэв. Тэгэхүй дор Варенуха ухаан тавьж үнсэхийг эс мэдэрсэн болой.


Top
   
PostPosted: Jul.05.16 7:21 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
XI бүлэг. ИВАНЫ АДАН САНАА

Ганцхан цагийн өмнө таван сарын налгар нар наадаж асан голын тэртээх эргийн төгөл бүүдийж ирснээ сүүмийн замхрав.
Цонхны цаана ширхэггүй ус цутгаж байна. Тэнгэрт сав л хийвэл утсан зурвас цахилж, тэнгэр хагар хагар тусан, овчтөний өрөөнд гэрэл аймаар мэлс мэлсхийнэ.
Иван орон дээрээ суугаад, буидах мэт бөмбөлөгтөн хоесөрсөн булингарт голыг харж аяархан уйлж байх бүлгээ. Тэрээр тэнгэр дуугарахын тоолонгоор гаслан дуу алдаж,
алгаараа нүүрээ таглана. Цонхоор салхилсан аадрын өмнөх салхинд Иваны бичсэн цааснууд хийсч эдугээ шалан дээр хөглөрөн байна.
Аймшигт зөвлөгчийн тухай өргөдөл бичих гэсэн яруу найрагчийн оролддого талаар болов. Нөгөө тарган бага эмч, нэрийг нь Прасковья Федоровна гэдэг юм байж, цаас, харандааны ёзоор хоёр авчирангуут мань хүн ажил хэрэгчээр гартаа нулимаад ширээ рүү бушуухан тухлан суужээ. Эхийг нь нэг их түгдрэлгүй гаргасан аж.
“Сэргийлэхэд. МАССОЛИТ-ын гишүүн Иван Николаевич Бездомныйгоос. Өргөдөл. Өчигдөр орой би талийгаач МАБерлиозтой Хамбын цөөрөм дээр ирсэн юм.
Тэгснээ голчлон “талийгаач” гэдэг үгнээс болоод яруу найрагч тэр дороо будилчихжээ. Шууд л шал утгагүй юм болчихож: талийгаачтай ирсэн гэж юу байх билээ? Талийгаач нар явдаггүй шүү дээ! Үнэхээр галзуу хүн байна гээд бодчихвол ёстой гай болно!
Иван Николаевич ингэж бодолхийлээд бичсэнээ засч эхлэв. Тэгтэл ийм болов: “хожим талийгаач болсон М.А.Берлиозтой” Энэ ч бас зохиогчийн санаанд хүрсэнгүй. Арга буюу гуравдахь удаагаа найруулсан боловч тэр нь урьдах хоёроосоо дуг болж таарав: “трамвайн дор орчихсон МАБерлиозтой” гэж бичтэл яг энд нөгөө хэн ч үл мэдэх овог нэгт хөгжмийн зохиолч санаанд орсон тул “хөгзкмийн зохиолч биш нь” гэж нэмж оруулав.
Иван энэ хоёр Берлиозтой лайгаа эдэлж гүйцээд, бичсэн зүйлээ хуу дарж, уншсан хүний анхаарлыг шууд татах ямар нэгэн мундаг юмнаас эхлэж бичихээр шийдэж, муур трамвайд сууснаар эхлэж дараа нь толгой тасдсан явдлыг бичив. Толгой, зөвлөгчийн мэрэг хоёроос үүдэн Понтий Пилат санаанд орж, захирагчийн тухай өгүүллийг гардаагүй үнэмшилтэй болгохын тулд яг мань захирагчийн цусан улаан дотортой цагаан цув агсан Иродын ордны баганас руу орж ирж буагаас эхлэн бүгдийг нь бичихээр шийдэв.
Иван нэг бичсэнээ дарж, дахин шинэ оруулга хийж, тэр ч байтугай эхлээд Понтий Пилатыг, дараа нь хойт хоёр хөл дээрээ явж байгаа муурыг зурах гэж оролдох зэргээр тун махруу ажиллав. Гэтэл зураг нь ч олигтой тус болсонгүй, ер нь цаашлах тусам яруу найрагчийи өргөдөл улам буддиу, улам ойлгомжгүй болоод байж.
Сэжүүр нь суунагласан сүрдмээр хар үүл алсаас гарч нарсан төглийг бүрхэн, салхи дэгдээд ирэх үед Иван хамаг
тамир нь барагдаж, өргөдөл бичиж дөнгөхгүйгээ мэдрээд, пшхинд хийсч унасан хуудаснуудаа ч пуглуулж авалгүй ниархан гоморхон уйлж суугаа нь тэр болой.
Цайлган сэтгэлт бага эмч Прасковья Федоровна аадрын дундуур найрагчийг эргэж орохдоо түүний уйлж байгааг үзээд сэтгэл нь зовниж, дуу цахилгаан өвчтөнийг айлгаад Пайх вий хэмээн цонхны хөшгийг хааж, шалан дээгүүр тарсан цааснуудыг цуглуулж, түүнийгээ барьсаар эмч дуудахаар яаравчлав.
Эмч ирж Иваны гарт тариа хийчихээд, одоо гайгүй, дахиад уйлахгүй, одоо ингээд бүх юм зүгээр болно, бүх юм оөрчлөгдөнө, бүх юм мартагдана хэмээн тайвшруулан аргадав.
Эмчийн зөв байж. Удалгүй голын цаадах төгөл хуучин хзвэндээ оров. Бүртийх ч үүлгүй болтлоо дэнхэртэн цзвэршсэн тэнгэрийн дор тэрхүү төглийн мод ширхэг дараалан нүднээ тусч, гол нэгэнт тайвширчээ. Тариа хийнгүүт Иваны гуниг сарниж эхэлсэн тул тэрээр одоо тэнгэрт вумарсан солонгыг хараад тайван тарайн хэвтэж байна.
Орой болтол ийнхүү үргэлжилсэн бөгөөд мань хүн солонго хэрхэн замхарсан, тэнгэр хэрхэн өнгөө алдаж Оүүдийсэн, төгөл хэрхэн бараантсан энэ тэрийг ч огт анэаарсангүй.
Иван халуун сүү ханатал уугаад буцаж хажуулангаа ганаа бодол нь ингэж их өөрчлөгдсөнд өөрөө ч гайхаж хоцров. Хараал идсэн шулмын муурны тухай зэвүүн бодол мэдэгдэхүйц зөөлөрч, тасдуулсан толгой дотор муухайруулан айлгахаа больсон байх тул Иван тэр тухай бодлыг орхиж, нарийн яривал энэ эмнэлэгт нэг их муу биш байгаа тухай, Стравинский ухаантай, алдар цуутай хүн, гүүнтэй харилцахад таатай байгаа тухай эргэцүүлж эхлэв. Нэмэрт нь борооны дараах оройн агаар сэнгэнээд гойд ювэрхэн аж.
Эмнэлэг нойрсох тийшээ ханджээ. Чимээгүй хонгилуудын цэхэр цагаан чийдэнгүүд унтарч оронд нь шөнийн бүдэг цэнхэр гэрэл асаад, хаалганы цаана, резинэн шалавчтай хонгилоос бага эмч нарын болгоомжтой хөлийн чимээ сонсогдох нь улам бүр цөөрөв.
Иван одоо бие сайхан тавирсан тул зөөлөн гэрэл глцруулах таазны бүрхүүлтэй чийдэн, бараантах төглийн цаанаас мандаж буй cap хоёрыг ээлжлэн харсан шиг өөрөө иортэйгөө хүүрнэн хэвтэнэ.
-Берлиозыг трамвайн дор орсны төлөөнөө би чухам юундаа тэгтлээ уймардаг билээ? Эцсийн бүлэгт, тэр яасан ч яадаг юм бэ! Тэгж яривал, би түүний юу нь билээ, хуурай төрөл нь үү, худ ураг нь уу? Энэ асуудлыг яг нарийн тунгааж үзэх юм бол талийгаачийг би чухамдаа бүрэн сайн мэдэх ч үгүй болж таарч байна. Нээрэн, би түүний тухай юу мэддэгсэн билээ? Халзан толгойтой, хачин сайхан бэлэн цэцэн үгтэй гэдгээс өөр юу ч мэдэхгүй. За, цаашилбал, ардууд минь, хэмээн Иван хэн нэгэнд хандах мэт яриагаа үргэлжлүүлэв. -Нэг ийм юмны учрыг олцгооё: Би яахаараа тэр хоосон хар нүдтэй, оньсого мэт шидтэн, профессор, зөвлөгчид хилэгнэсэн юм бол, тайлбарлаж өгцгөөнө үү? Юуны төлөө түүний араас дотуур өмдтэй, гартаа лаатай, утга учиргүй нэхэл дагал болж, дараа нь ресторанд галзуу салбадай шиг авирлав?
-За, за, Берлиозын толгойг тасдана гэж тэр чинь ямар ч байсан урьдаас мэдэж байсан биз дээ? Уймрахгүй яах болж байна? хэмээн түрүүчийн Иван шинэ Иванд дотроосоо ч юм шиг, чихэн дээр нь ч юм шиг гэнэтхэн ширүүн хэлэв.
-Нөхөд минь, яриа юу байхав! гэж шинэ Иван хуучин Ивантай зөрөв. -Энд ямар нэг ад зэтгэрийн юм байгаа гэдэг нь нялх хүүхдэд ч ойлгомжтой. Тэр бол жир бус, бас зуун хувь учир битүүлэг хүн. Гэхдээ хамгийн сонирхолтой нь чухам энэ л байгаа юм! Хүн Понтий Пилаттай биечлэн танил байсан байна, үүнээс илүү сонин юм гэж танд юу хэрэгтэйсэн бол? Тэгэхээр Хамбын цөөрөм дээр элий балай юм шиг хэрүүл шуугиан тарьж байхын оронд түүнээс Понтий Пилат бас баривчлагдсан Га-Ноцри энэ тэр цаашаа юу болсныг аятайхан асуусан бол илүү ухаалаг болох байсан бус уу?
Гэтэл би яасан билээ! Нэг сэтгүүлийн редакторыг хөнөөчихөж! Хэрэг дээрээ тийм чухал явдал уу? Ингэлээ гээд сэтгүүл хаагдчих юм уу, яах юм? Хүн чинь үхдэг амьтан, тэр ч бүү хэл, гэнэт үхдэг гэж сургадаг нь зүйн хэрэг. Тэгэхээр яалт ч үгүй шүү дээ! Гэхдээ, хөөрхий Берлиоз бурхан болох болтугай! Шинэ редактортай л болно биз, тэр нь түрүүчийнхээсээ илүү бэлэн цэцэн үгтэй байхыг ч хэн байг гэхэв.
Жаахан зүүрмэглэсний дараа шинэ Иван хуучин Иванаас их ёжтой асууж байна:
-Ингэхдээ хүрсэн бол би хэн болж таарч байна вэ?
-Тэнэг хүн! гэж хоёр Иваны хэнд нь ч хамаагүй, нөгөө зөвлөгчийн дуутай нүгэлтэй адилхан бүдүүн дуу нэг газраас тов тод хэлэв.
‘Тэнэг хүн” гэсэн үгэнд Иван, яагаад ч юм бэ, гоморхсонгүй, харин ч аятайхан оргих шиг болж гайхасхийн жуумалзаад, зүүрмэглэж чимээгүй болов. Иваны нойр дөтлөн айсуй, толгойд элдэв юм бүрэлзэн, зааны хөлөрхүү дал мод үзэгдэх ч шиг, нөгөө муур, гэхдээ аймаар биш, хөгжүүн хөөрхөн муур хажуугаар өнгөрөх ч шиг, юу юугүй нойр нөмрөөд ирлээ гэтэл яг тэр хоромд цонхны тор нэг тийш чимээгүй ярагдаж, тагтан дээр сарны гэрлээс бултсан нэгэн нууцгай дүр бий болж Иван руу хуруугаараа зангав.
Иван огт айж хирдхийлгүй орон дээрээ өндийн харвал тагтан дээр нэг эрэгтэй хүн байх аж. Тэгтэл сайхь хүн хуруугаа уруулдаа хүргэн,
-Ч-шшш! гэж шивнэв.


Top
   
PostPosted: Jul.05.16 7:23 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
XII бүлэг. ТАМЫН ШИД, ТҮҮНИЙ ТАЙЛАЛ

Цоорхой шар бүрхтэй, эрээн өмдтэй, чийдсэн шаахайтай, лийр хэлбэрийн хүрэн ягаан хамартай жижигхэн хүн ердийн хоёр дугуйтай унадаг дугуйгаар Варьетегийн тайзан дээр гарч ирэв. Үнэгэн шогшооны аялгуун дор нэгэнтээ тойрч давхиад ялгуусан дуугаар хашгирахад дугуй нь хойт дугуйн дээрээ оцойгоод ирлээ. Тийнхүү арын дугуйн дээрээ давхих хооронд сайхь бичил хүн хоёр хөлөө дээш өргөн гозойж, тэр зуур урд дугуйгаа салгаж хөшигний ар руу шидчихээд, гишгүүрээ хоёр гараараа эргүүлэн өрөөсөн дугуйгаараа үргэлжлүүлэн давхилаа.
Мөнгөлөг толбо гялалзуулсан оготор банзал, трикотой, махлаг шар хүүхэн дээрээ эмээлтэй, ганц дугуйтай өндөр 'гомөр шонгоор орж ирээд тойрон давхиулав. Бичил хүн түүнтэй зөрөх бүрийд хөлөөрөө бүрх малгайгаа авч мэндчилэн дуу хадаах аж.
Эцэст нь өтөл царайтай найм орчим насны хуруун чинээхэн банди машины том чагнаал бэхлэсэн хариугүй жижигхэн дугуйтай давхиж ирж, нөгөө хоёрынхоо хоорондуур сүлжин жирийлгэв.
Гурвалсан багийнхан сүлжилдэн хэд эргэлдсэнээ найрал чогжмийн бөмбөрийн түгшүүрт товшлогын аянд тайзны яг ирмэг рүү давхиж ирэхүйд тэд дугуйтай юутай хээтэйгэз хөгжмийн нүх рүү унах нь гэмээр үзэгчдэд санагдан, эхний эгнээнийхэн дуу алдан гэдийцгээв.
Гэтэл урд дугуй нь юу юугүй хөндийрч хөгжимчдийн толгой руу навс унацгаахийн даваан дээр гурван дугуй яг зогсоцгоов. Дугуйчид “Ап!” гэж нэгэн дуугаар чанга хашгиран унаанаасаа үсрэн бууж, мэхийн ёслоцгоохдоо шар хүүхэн үзэгчдийг эчнээ үнсэлтээр мялааж, жаахан банди чагнаалаа инээдэмтэй дуугаргаж аяглацгаав.
Байшин доргитол алга нижигнэж, цэнхэр хөшиг хоёр талаас хуйлран ирж дугуйчдыг халхлахуйд гарах хаалганы “Үүд” гэсэн бичигтэй ногоон гэрлүүд унтарч, савлуурын дүүжин араалдсан бөмбөгөр адар дор нар шиг цагаан бөмбөлөгнүүд аслаа. Сүүлчийн тоглолтын өмнөх завсарлага эхэлж буй нь энэ.
Жуллигийн гэр бүлийнхний унадаг дугуйны гайхамшигт тоглолтыг өчүүхэн төдий ч сонирхохгүй байгаа ганц хүн нь Григорий Данилович Римский болой. Тэрээр өрөөндөө гав ганцаараа нимгзь уруулаа хазлан, нүүр нь байн байн татвалзан суугаа аж. Лиходеев ер бусаар алга болсон дээр нэмээд тэгнэ чинээ санаагүй байтал эрхлэгч Варенуха алга болчихжээ.
Түүний хаашаа явсныг Римский мэдэх атал, нөгөөдөх нь яваад өгсөн боловч... эргээд байдаггүй! Римский мөрөө хавчигнуулан өөрөө өөртөө,
-Яасан гэж энэ вэ?! хэмээн шивнэнэ.
Үгүй, бас хачин шүү. Санхүүгийн захирал шиг ажил хэрэгч хүнд Варенухын явсан газар руу утасдаад л юу болсон, яасныг мэдчих шиг амархан юм, мэдээж, юу байхав, гэтэл мань эр тэгж зүрхлэхгүй байсаар байгаад оройн арван цаг хүргэчихжээ.
Харин арван цагт Римский өөрийгөө ёстой хүчирхийлж байж утсаа аваад залгах гэсэн чинь утас нь таг болчихсон байжээ. Театрын бусад утас бас ажилгүй болсныг зарлагаас мэдэв. Энэ зохисгүй ч гэсэн нэг их ер бусын гэх юмгүй явдлаас болж санхүүгийн захирал бүрмөсөн арга барагдаж цөхөрсөн авч, үгүйдээн, утасдах шаардлагагүй болсондоо бас ч гэж баярлажээ.
Завсарлага эхлэснийг илтгэж буй улаан гэрэл санхүүгийн захирлын толгой дээр улалзан асахад зарлага орж ирж, гадаадын жүжигчин хүрэлцэн ирснийг мэдэгдэв. Захирал, яагаад ч юм, давдгасхийн царай нь барайхаараа барайгаад, жүжигчнийг тосох өөр хүн байхгүй учир түүнийг угтахаар тайзны ар руу очихоор гарав.
Дохионы хонх хэдийн хангинаж буй хонгилоос сониуч хүмүүс элдэв шалтгаар хувцас солих том өрөө рүү шагайцгаана. Тэд нар нь толгойн ороолттой, хурц өнгийн халаадтай илбэчид, нэхмэл цагаан хүрэмтэй тэшүүрчин, оодмол цагаан нүүртэй дагнал жүжигчин, нүүр хувиргагч знэ тэр аж.
Хүрэлдэн ирсэн алдарт жүжигчин сонин хийцийн урьд хожид үзэгдээгүй урт фрак өмсөж, нүүрээ талласан хар баг зүүсэн нь бүхний гайхлыг төрүүлжээ. Гэхдээ түүнээс ч гайхалтай нь тамын шидтэний хоёр дагуул аж: нэг нь хагархай хавчдаг шилтэй, эрээн костюмтай горзгор этгээд, нөгөө нь хувцасны өрөөнд хойт хоёр хөлөөрөө орж ирэхдээ, нүүрний будагны нүцгэн дэнлүүнээс гялбасхийн онийгоод буйдан дээр хэнэггүй очиж суусан тарган хар муур.
Инээмсэглэж буй дүр эсгэх гэж оролдсоноосоо болоод харин ч хямсайн ёозгүй царайлсан Римский муурныхаа хажууд чимээгүй суугаа шидтэнтэй мэхийн мэндчилэв. Гар барилцсангүй. Харин эрээн костюмт нүүрэмгий царайлан оөрийгөө “эдний туслах” гэж захиралд танилцуулав. Гэрээнд имарваа нэгэн туслахын тухай ер дурдагдаагүй учраас санхүүгийн захирал саяныхыг сонсоод бас л гайхах гутрах хослов.
Григорий Данилович өөрийгөө албадан байж, тэр лай удсан эрээн костюмтоос жүжигчний аппарат хэрэгсэл хаана байгааг асуумар аядав.
-Тэнгэрийн алмаас эрдэнэ, эрхмийн эрхэм ноён захирал минь, бидний хэрэгсэл бидэндээ л байдаг юм хэмээн шидтэний туслах чичирсэн хоолойгоор хариулаад, -Энэ байна! Эйн, цвей, дрей! гэж Римскийн нүдний өмнүүр мойногдуу хуруунуудаа сарвагануулан эргэлдүүлснээ муурны чихний араас гэнэтхэн түүний алтан оосортой цагийг гаргаад ирэх нь тэр. Уул нь тэр даг нь захирлын товчилсон пиджакны дотуур хантаазны халаасанд гогцооноос оосроороо уяатай байсан билээ.
Римский өөрийн эрхгүй халаасаа базахад тэнд байгсад дуу алдаж, үүдээр шагайж байсан нүүр хувиргагч баясан халаглав.
-Таны цаг уу? Хүлээж аваарай гэж эрээн костюмт марзганан инээгээд, Римскийн өмчийг балиар алган дээрээ гавьж түүн рүү сарвайв.
-Ийм хүнтэй трамвайд л бүү таарах болтугай гэж дагнал жүжигчин нүүр хувиргагчид аяархан бахархан шивнэв.
Тэгтэл нөгөө муур энэ цагны илбэтэй жишихийн аргагүй хачин юм үзүүлдэг байгаа даа. Буйдан дээрээс гэнэтхэн босч босоогоороо толины урдахь ширээ рүү очиж, урд хөлөөрөө галуун хүзүүтийн бөглөөг авч шилэн аяганд ус хийж уучихаад, бөглөөг буцааж ёсчлон хийгээд нүүрний будагны алчуураар сахлаа арчив.
Үүнийг харсан хүмүүс дуугарахтай манатай, хий амаа ангайн мэлэрцгээжээ. Ганц нүүр хувиргагч л шагшин гайхаж,
-Аа-яа, ёстой шилдэг! гэж шивнэв.
Тэгтэл ч хонх гуравдахь удаагаа түгшүүрлэн хангинаж, сэтгэл хөөрсөн, сонин тоглолт үзэх нь гэж баярласан хүмүүс цөм хувцасны өрөөнөөс уралдан гарцгаав.
Минутын дараа үзэгчдийн танхимын бөмбөлөгөн гэрэл унтарч, тайзны явган халхны гэрэл гялсхийж хөшигний хормойд улаан туяа тусахуйд хөшигний завсраар үнгэмэл фрактай, хуучирсан цамцтай, хүүхэд шиг хөгжүүн, сахлаа хуссан бүдүүн эр үзэгчдийн өмнө гарч ирэв. Энэ хүн бол Москва даяар алдартай хөтлөгч Жорж Бенгальский.
-За ингээд, ардууд аа, одоо та бүхний өмнө... хэмээн Бенгальский хүүхэд царайлан инээмсэглэж үгээ эхэлснээ хоолойныхоо өнгийг өөрчилж,
-Гуравдахь хэсэг дээр зөндөөн олон үзэгч нэмж цуглаа шив. Өнөөдөр манайд хотын тэн хагас нь ирсэн байна! Би саяхан нэг танилтайгаа тааралдаад, “Чи манайхаар орохгүй яагаа вэ? Өчигдөр манайд хотын тэн хагас нь байсан” гэж хэлсэн чинь нөгөө нөхөр маань: “Би хотын нөгөө хагаст нь суудаг юм! гэж хариулсан шүү гээд Бенгальский нирхийтэл инээлдэх болов уу хэмээн харзнасан боловч нэг ч хүн эс инээсэн тул цааш нь үргэлжлүүлэв. -...За ингээд, гадаадын нэрт жүжигчин мосье Воланд тамын шидийн тоглолтоо үзүүлнэ! Гэхдээ бид бүхэн цөмөөрөө ойлгож байгаа хэмээн Бенгальский их ухаантны дүр гарган инээмсэглэв. -Тамын шид гэж орчлон дээр юу ч байхгүй, тэр бол мухар сүеэг төдий зүйл. Харин маэстро Воланд бол зүгээр л илбийн аргыг гарамгай эзэмшсэн хүн. Тэр нь энэ тоглолтын хамгийн сонирхолтой хэсгээс, өөрөөр хэлбэл, тэрхүү аргыг тайлж байгаа хэсгээс харагдах болно. Нэгэнт бид цөмөөрөө аргын ч төлөө, түүнийг тайлахын ч төлөө нэгэн дуугаар гараа өргөж байгаа учраас ноён Воландыг тайзнаа уръя!
Бенгальский ийнхүү шал дэмий юмаа бурж гүйцээд өөртэйгөө гар барилцан, тэр чигээрээ хөшигний завсраар уриалан дохиход хөшиг аяархан шурхийсээр хоёр гийш ярагдлаа.
Босоо муур, горзгор туслах хоёроо дагуулсаар тайзан дээр гарч ирсэн шидтэнг үзэгчид нэн тааламжтай угтав.
—Надад сандал өг гэж Воланд аяархан тушаатал тэр хоромд чухам хаанаас, яасан нь бүү мэд, тайзан дээр сандал буй болж, шидтэн түүн дээр суугаад, -Уриалгахан Фагот минь, чи надад хэлж аль, Москвагийн хүн ард мэдэгдэхүйц өөрчлөгдсөн биз дээ, чи юу гэж бодож байна? гэж эрээн хувдаст салбадайгаас лавлахыг үзэхүл цаадах нь ”Коровьев”-оос гадна бас өөр нэртэй бололтой.
Шидтэн, агаараас сандал гарч ирсэнд гайхшран нам гүм болсон үзэгчид рүү харав.
-Яг тэгсэн, мессир гэж Фагот-Коровьев аяархан өчив.
-Чиний зөв. Гаднаас нь харахад хотынхон их оөрчлөгдсөн байна, ингэхэд хот нь ч гэсэн бас их оөрчлөгдсөн. Хувцасны тухайд ярихын ч хэрэг байхгүй, харин нөгөө юу... юу гэдэг билээ...трамвай, автомашин... жэ тэр бас бий болсон байна.
-Автобус бас гэж Фагот хүндэтгэлтэй сануулав.
Үзэгчид энэ яриаг шидэт илбэний оршил байх хэмээн чих тавин сонсоцгоов. Хөшигний арын зайнд жүжигчид, тайзны ажилчид чихээтэй байхын дунд Римскийн ягтсан цонхигор царай ч харагдав.
Тайзны хажууд хоргодсон Бенгальскийн царайд зргэлзэх янз мэдэгдэж эхлэв. Гэрээр ярианд яльгүй завсар гарсныг далимдуулан хөмсгөө сөхөсхийгээд хэдэн үг хзлэв.
-Гадаадын жүжигчин тенхикийн хувьд өсөн өндийсөн Москва хотыг, түүнчлэн москвагийхныг шагшин бахдаж Оуйгаа илэрхийлж байна гээд Бенгальский эхлээд төвийн үзэгчид рүү, дараа нь дээд эгнээний үзэгчид рүү хандаж хоёр дахин инээмсэглэв.
Воланд, Фагот, муур гурав хөтлөгчийн зүг эргэн харцгаалаа.
-Би шагшин бахадсанаа илэрхийлсэн гэж үү? хэмээн шидтэн Фаготоос асуув.
-Огт үгүй, мессир, та тийм зүгийн юм огт I) гфхийлээгүй гэж цаадах нь өчив.
-Тэгвэл энэ хүн юу яриад байгаа юм бэ?
-Тэр ердөө л худлаа залчихгүй юу! хэмээн эрээн хувцаст туслах театр дүүрэн өгүүлснээ Бенгальскийд хандаж, -Танд баяр хүргэе, худалч хүн гуай! гэв.
Дээд эгнээнээс хөхрөлдөх сонсдож, Бенгальский ч сэрдхийн хоёр нүдээ бүлтийлгэв.
-Би мэдээж автобус, утас, бусад... юуг тэгтлээ сонирхож байгаа юм биш.
-Аппарат хэрэгслийг хэмээн эрээн хувцаст хэлж өгөв.
-Яг зүйтэй, баярлалаа гэж шидтэн яхир бүдүүн дуугаар сунжруулан өгүүлэв. -Түүнээс хамаагүй илүү чухал асуудал байгаа: хотынхны дотоод сэтгэлгээ өөрчлөгдөж үү, үгүй юу?
-Нээрэн, энэ ч нэн чухал асуудал шүү, эзэнтэн минь.
Хөшигний арынхан өөр хоорондоо харалдан, дал мөрөө хавчицгааж, Бенгальский улайчихсан зогсож ахуйд, харин Римский царай нь цайсан хэвээр байх аж. Тэгтэл шидтэн хүмүүс түгшиж эхэлснийг гадарласан мэт,
-Эрхэм Фагот минь, бидний үг олдож, үзэгчид уйдаж эхлэж байна. Бидэнд эхлээд, юу ч гэсэн, нэг хялбархан үзүүлбэр үзүүлээч гэж хэлэв.
Танхим санаа амрах мэт хөддөх аядав. Фагот, муур хоёр тайзны гэрлийн явган халхан дээгүүр хоёр зах руу нь очицгоолоо. Фагот хуруугаа чадхийлгэн имэрч,
-Гурав, дөрөв! гэж аатай хашгираад агаараас багц хөзөр барьж авч хэд холиод түүнийгээ муур руу тууз шиг урсгав. Муур туузыг шүүрч аваад буцааж урсгалаа. Хөзрөн могой нэгэнтээ тургихад Фагот ангаахай шиг амаа ангайж байгаад хөзрийг ширхэг дараалан дуустал нь залгив.
Үүний дараа муур баруун хойт хөлөө арагш тавин мэхийн ёсолсонд алга ташилт юу болов гэмээр нирхийгээд явчихав.
-Гайхалтайяа, ёстой гайхалтай! хэмээн хөшигний арынхан шагшицгаав.
Гэтэл Фагот хуруугаараа голын суудлууд руу зааж ийнхүү зарлав:
-Хүндэт ардууд аа, одоо нөгөө хөзөр чинь долдугаар эгнээнд сууж байгаа иргэн Парчевскийд байгаа, түүний гуравтын дэвсгэр, иргэн Зельковад хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар шүүхэд дуудсан зарлан дуудах хоёрын яг завсар байгаа.
Голын сууддынхан суудал дээрээ холхицгоон зарим нь өндөлзөж байтал гайхсандаа час улайсан яг Парчевский нэртэй нэг иргэн түрийвчнээсээ багц хөзөр гаргаж, түүнийг яахаа мэдэхгүй дэмий өөд нь савчиж гарав. -Наад хөзрийг чинь танд дурсгал болгоё! гэж Фагот хашгирав. -Та өчигдөр оройн хоолоо идэж байхдаа покер (хөзрийн тоглоом) байдаггүйсэн бол ч Москвад амьдрана гэдэг тэсэх зүйл биш гэж юун төлөө ярьсан гэхэв.
-Элж гүйцсэн үзүүлбэр. Голын суудалд байгаа этгээд Эдний л хамсаатан гэх маягийн үг дээрээс сонсдов.
-Та тэгж бодож байна уу? гэж Фагот дээд эгнээ рүү сүүмийн харж хашгираад, -Тэгвэл та ч гэсэн бидний хамсаатан болох нь, яагаад гэвэл хөзөр таны халаасанд байгаа! гэв.
Дээдүүл ч хөдөлгөөнд орж, баярлан хашгиралдацгаав:
—Яг! Мань хүнд байж байна! Энд, энд... Байзаарай! Үгүй, шэ чинь аравтын дэвсгэртүүд байна!
Голын сууддынхан өлийн эргэдгээлээ. Дээд эгнээний нэг мэгдэж сандарсан иргэн банкны номоор ногтлон бүсэлж дээр нь “нэг мянган рубль” гэж бичээстэй боодол мөнгө х.1лааснаасаа олжээ.
Хажуугийнх нь хүмүүс түүн рүү зүтгэлж, харин мань хүн жинхэнэ аравтууд уу, эсвэл илбийн мөнгө үү гэдгийг мэдэх санаатай бооддыг нь хумсаараа маажлан байв.
-Үнэнээсээ жинхэнэ мөнгө! Аравтууд! гэх баярт дуу дээрээс цуурайтав.
-Надтай бас нэг тийм багцаар тоглочихооч гэж голын сууддын нэг бүдүүн эр апиалах маягтай гуйв.
-Авек плезир! Дуртайяа тэгэх байна! Тэгэхдээ зөвхөн гантай байдаг нь юу билээ? гэж Фагот хариулаад, -Дөмөөрөө ханцуй шамлан оролцох болно гэснээ, -Дээшээ харцгаахыг хүсье! гэж командлав. -Нэг! гэтэл гарт нь гар буу ороод ирэв. -Хоёр! гэж хашгирав: Гар буу дээшээ сойгдов. -Гурав! пж хашгирав: Юм гялсхийн панхийгээд явчихсанд тэр даруй пөмбөгөр адрын тэндээс цагаан цааснууд дүүжин савлууруудын дундуур зайчлан хөвж танхим руу бууж >хлэлээ.
Цааснууд эргэлдэн хийсэхдээ ийш тийшээ бутран гархаж, дээд талын давхар эгнээнүүд, тайз, найрал хөгжим >нэ тэр рүү шидэгдэн байна. Хэдхэн хормын дараа мөнгөний бороо өтгөрөн өтгөрсөөр суудал руу бууж ирэхэд үзэгчид шүүрцгээж эхлэв.
Зуу зуун гар дээшээ гозгонож, үзэгчид нөгөө цааснуудаа I айзны гэрлийн эсрэг барихад ганц зөв зүйтэй шалгуур болох далд усан хээнүүд тодорхой харагдаж байв. Үнэр нь ч гэсэн эргэлзэх юмгүй болголоо. Дөнгөж сая хэвэлсэн мөнгөний юутай ч зүйрлэмгүй сайхан үнэр аргагүй мөн. Эхлээд хөгжилдөн байснаа дараа нь театр тэр чигээрээ гайхшралд автав. Энд тэндгүй “аравт, аравт” гэж дүнгэнэлдэн, “а-ах, а- ах” хэмээн уулгалах, инээд алдацгаах сонсогдоно. Зарим нэг нь эгнээний хоорондуур хэдийн мөлхчихсөн сандал доогуур тэмтэрцгээж байх аж. Эргэлдэж нисээд ая нь олдохгүй буй цаасыг өрсөж барих гэж баахан хүн сандал дээр гараад зогсчихжээ.
Цагдаа нарын царайд эргэлзэх янз бага багаар тодорч, жүжигчид эрээ цээрээ баран хөшигний араас цухалзах болов.
Хоёрдугаар давхраас хоёр янзын дуу гарав: нэг нь, “Чи юу гэж шүүрээд байгаа юм бэ? Энэ чинь минийх! Над руу бууж явсан юм!” гэхэд, нөгөө нь, “Чи битгий түлхээд бай, чамд түлхэхийг үзүүлээд өгнө шүү!” гэв. Тэгтэл гэнэтхэн шалхийтэл нулих чимээ сонсдов. Тэр даруй хоёрдугаар давхарт сэргийлэгчийн дуулга харагдаж тэндээс нэг этгээдийг авч одов.
Ер нь хүмүүсийн сэтгэлийн хөөрөл нэмэгдэх янзтай, хэрвээ Фагот агаар руу ганцхан үлээгээд мөнгөний бороог болиулаагүй бол цаашдаа юу болж дуусах байсныг бүү мэд.
Хоёр залуу бие бие рүүгээ урамтай бөгөөд жоготой харснаа суудлаасаа босч шууд буфет рүү зорьцгоов. Бүх үзэгчдийн нүд сэртэлзэн гялалзаж, театраар нэг дүнгэнэлдэнэ.
Нээрэн, Бенгальский л зориг хүчээ хөвчилж, эхлэж хөдлөөгүй бол энэ бүхэн юу болох байсныг бүү мэд. Тэрээр аль болохоор биеэ барихыг хичээн сурсан заншлаараа хоёр алгаа үрээд их чанга цууриатуулан хашгирав:
-За, ардууд аа, бид сая олноороо ховсдуулах гэж нэрлэдэг тохиолддыг үзлээ. Ямар ч шид, ямар ч гайхамшиг гэж байхгүй болохыг юунаас ч илүү нотолж байгаа чухамхүү шинжлэх ухааны туршилт. Энэ туршилтыг тайлж өгөхийг маэстро Воландаас хүсэцгээе. За, ардууд аа, энэ мөнгө гэгдээд байгаа цааснууд гарч ирсэнтэйгээ адилхан яаж гэнэтхэн алга болохыг та бүхэн одоо харцгаах болно.
Тэгж хэлээд алга ташсан боловч хэн ч хань болсонгүй, гэхдээ итгэлтэй инээмсэглэж байгаа царайлавч, тэрхүү итгэл нь нүдэнд огт байхгүй төдийгүй бүр царайчилсан янз илт мэдэгдэх аж.
Үзэгчид Бенгальскийн үгийг таалсангүй. Ямар ч аниргүй нам гүм болтол эрээн костюмт Фагот түүнийг эвдэв. Тэрээр,
-Энэ бол аанай л худдаа залах гэдэг нэртэй тохиолдол гэж ямаан дуугаар цангинуулав. -Ардууд аа, наад цааснууд чинь жинхэнэ мөнгө шүү!
-Сайх-аан! гэх тасалдсан бүдүүн дуу дээрээс сонсдов.
Фагот Бенгальский руу зааж,
-Ингэхэд энэнээс би бүр залхаж гүйцдээ. Хэн ч гуйгаагүй байхад хөндлөнгөөс ажилд оролцоод, худдаа ярьж тоглолт үймүүлээд байх юм! Энүүнийг ер нь яачихмаар юм бэ дээ? гэв.
-Толгойг нь тасдчих гэж нэг хүн дээд эгнээнээс хатуурхав.
-Та яана гээтхэв? А-аан? хэмээн Фагот сайхь харгис саналыг өлгөн авав. -Толгой тасдана гэнэ ээ? Энэ ч санаа игүү! Армана аа! Ёсоор болго! Эйн, цвей, дрей!! гэж муур руу хашгирав.
Тэгтэл үзэгдэж харагдаагүй явдал болох нь тэр. Хар муурны үс нь өрвийн босч, дотор арзасхиймээр мяулав. Тэгснээ ирвэс лүгээ адил биеэ хурааж, Бенгальскийн цээж рүү үсрэн бууснаа толгой дээр нь гарлаа. Бахим савраараа хотлөгчийн шингэн халимагнаас архиран зуурснаа, муухай чарлаж хоёронтоо эргүүлээд толгойг нь бүдүүн хүзүүнээс нь тас татчихав.
Театрт байсан хоёр мянга таван зуун хүн нэг хүн шиг дуу алдацгаав. Хүзүүний тасарсан судаснуудаас цус олгойдон фрак, цамцны энгэрийг юу ч үгүй будчих нь тэр. Толгойгоо тасдуулсан их бие хөл нь самардах мэт хөдөлснөө нугасхийн шалан дээр суучихав. Танхимд эмэгтэй хүний өр зурам орь дуу хадлаа. Муур толгойг Фаготод өгсөнд цаадах нь үсэн дээрээс нь өргөж үзэгчид рүү харуулахад сайхь толгой,
-Эмч дуудаач! гэж театраар нэг бархирав.
-Чи дахиж дэмий юм чалчих уу? гэж Фагот уйлж буй толгойноос ширүүн асуулаа.
-Дахиад тэгэхгүй! гэж толгой сөөнгөтөн хэлэв.
-Бурхан минь, наадахаа тарчлаахаа больж үзээч! гэх >мэгтэй хүний дуу нийтийн шуугианаас ялгаран хажуугийн хашлагат сууддаас сонсдоход шидтэн тэр зүг рүү нүүрээ фгүүлэв.
-Тэгвэл яахав, ардууд аа, үүнийг өршөөх юм уу? гэж Фагот танхим руу хандаж асуув.
-Өршөө! Өршөө! гэх эмэгтэй голдуу ганц нэг дуу эхэлж гарснаа төдөлгүй эрэгтэйчүүдийн дуутай нийлэн нэгдсэн уухай боллоо.
-Мессир, та юу гэж тушаахсан бол? гэж Фагот багтаас асуув.
-За тэгэхээр, хэмээн цаадах нь бодлогоширсноо, -Эд нар яахав, хүмүүс шиг л хүмүүс байна. Мөнгөнд дуртай. Энэ ч заяаны явдал... Мөнгийг сарьсаар хийнэ үү, цаасаар хийнэ үү, хүрэл, эсвэл алтаар хийнэ үү, юугаар ч хийсэн бай, хүн төрөлхтөн мөнгөнддуртай. Гэхдээ хөнгөмсөг... за, яая гэхэв... бас заримдаа өрөвч сэтгэл тэдний зүрхийг дэлдэх нь бий... ердийн л хүмүүс... бүхэлдээ дээр үеийнхнийгээ санагдуулна... орон сууцны асуудал эднийг даанч эвдчихэж... гээд, -Толгойг нь залга! гэж чангаар тушаал буулгав.
Муур нөгөө толгойг хичээнгүйлэн чиглүүлж байгаад хүзүүнд нь угласанд, толгой хаашаа ч салж яваагүй мэт хуучин эвэндээ орчих нь тэр. Хамгийн гол нь ямар ч шарх сорви үлдсэнгүй. Муур савраараа Бенгальскийн фрак, цамцны энгэрийг гүвсэнд цус ор мөргүй арилав. Фагот сууж буй Бенгальскийг босгож, халаасанд нь нэг боодол аравт хийж өгөөд,
-Эндээс зайлж үз! Таньгүйгээр илүү хөгжилтэй болно гэж хэлээд тайзнаас гаргаж өгөв.
Хөтлөгч зорилгогүй ийш тийш харж, туйвлан бэдэрсээр дөнгөж галын харуул хүрээд бие нь биш болоод явчихав бололтой. Тэрээр,
-Толгой минь, толгой! гэж гоморхон дуу алдав.
Хэдэн хүний хамт Римский ч тийшээ ухасхийлээ. Хөтлөгч гараараа агаар хий самардан уйлж,
-Толгойг минь буцааж өг! Толгой өгөөтөх! Орон суудаа буцааж ав, уран зурагнуудаа ав, толгойг минь л өгөөтөх! гэж гүвтнэн үглэв.
Зарлага эмч дуудахаар гүйж одов. Бенгальскийг хувцас солих өрөөний буйдан дээр хэвтүүлэх гэж үзсэн боловч мань эр эсэргүүцэж ноцолдсон төдийгүй бүр дошгироод ирэв. Хөлсний тэрэг дуудахдаа хүрэв. Хөтлөгчийг аваад явчихангуут Римский тайз руу буцаж гүйж очоод тэнд шинэ шинэ гайхамшиг өрнөж буйг мэдэв. Өө тийм, энэ дашрамд хэлэхэд, яг энэ үед үү, эсвэл жаахан түрүүнд үү, нөгөө шидтэн маань гандаж халцарсан сандалтайгаа цуг тайзан дээрээс алга болчихож. Тайзан дээр Фаготын өрнүүлж буй элдэв ер бусын үзэгдлийг шимтэн шохоорхсон үзэгчид шидтэний алга болсныг ч эс анзаарчээ.
Гэтэл Фагот хохирсон хөтлөгчийг гаргаж өгснийхөө дараа үзэгчдэд хандаж,
-За одоо, энэ нойтон хамууг далд оруулсан хойно авхай нарын дэлгүүр нээцгээе! гэж зарласан юм байж.
Тэгэнгүүт тайзны өрөөсөн тал перс хивсэнд хучигдаж, хажуу бөөрнөөс нь ногоовтор урт гэрэл туяарсан том том толинууд бий болж, хооронд нь цонхны үзэсгэлэн тодрохуйд хөгжих, гайхах хосолсон үзэгчид тэндээс янз янзын хийцтэй, зүсэн бүрийн өнгөтэй париж маягийн даашинзнууд байхыг олж харлаа. Энэ нь нэг цонхонд байгаа хэрэг, нөгөө цонхонд нь өдтэй өдгүй, горхитой горхигүй гэхчилэн змэгтэй хүний хэдэн зуун бүрх малгай, түүнчлэн хар, цагаан, шар, савхин, илгэн, атлаасан бас оосортой, чулуун ишгтгээтэй гэхчилэнгийн хэдэн зуун өнгийн шаахай бий боллоо. Шаахайнуудын завсар гялалзсан талст нь туяаран буй шинэхэн болор савтай хөөрхөн хайрцагнууд гараад ирлээ. Гөрөөсний арьс, илгэ, торго энэ тэрээр хийсэн бөөн цүнх, тэдгээрийн хоорондуур дотор нь уруулын будаг байдаг гонзгойвтор хөөмөл алтан гэр зөндөө овоолоостой.
Үдшийн хар өмсгөлтэй, хаанаасыг бүү мэд, нэг газраас гзнэт буй болсон хонгорхон үстэй хүүхэнцэр, хүзүүн дээрх хачин сорви нь сэвтүүлээгүйсэн бол юм юмаараа сайхан гэхээр хүүхэн, цонхны үзэсгэлэнгийн өмнө эзэгтэйн ёсоор илдамхан инээмсэглэж харагдана.
Фагот бах нь ханасан байртай мушилзаж, энэ пүүс жэгтэйчүүдийн хуучин даашинз, гутлыг парис хийцтэй даашинз, париж маягийн гутлаар ямар ч үнэ төлбөргүй солино гэж зарлав. Бас цүнх, сүрчиг мэтийн тухайд мөн яг адилхан гэж нэмж хэлэв.
Муур хойт талын нэг хөлөөрөө шал маажлан, урд хөлөөрөө үүд онгойлгож өгч буй хаалгачийн маяг үзүүлж дохиж эхлэв.
Нөгөө хүүхэнцэр жаахан сөөнгө хоолойгоор үл мэдэг шулганан, ойлгомж муутайхан зүйл амтархан аялж эхэлсэн нк голын суудлын хүүхнүүдийн царайнаас ажвал тун хорхой хүрэм зүйл бололтой:
-Герлэн, таван ноймерын Шанель, Мицуко, Нарсис Нуар, оройн даашинз, үдэшлэгийн даашинз...
Фагот мурилзан гулжганаж, муур мэхийн тонголзож, хүүхэнцэр шилэн үүдээ нээлээ.
-За, морилцгоо! Ичих, нэрэлхэхийн хэрэг огт байхгүй гзж Фагот хашгирав.
Үзэгчид сэтгэл догдлон байвч одоо хэр тайз руу гарах |үрхтэн алга. Тэгж тэгж гол сууддын аравдугаар эгнээнээс
нэг хар үстэй хүүхэн босч, өөрт нь энэ бүхэн ямар ч падгүй, тоох юм даанч алга гэх маягийн дүр эсгэн инээмсэглээд урагшаа очиж хажуугийн довжоогоор тайзан дээр гарав.
-Сайхаан! Аихны гийчинд мэнд дэвшүүлье! Армана, сандап тавиарай! Хатагтай, гутлаас эхлэе гэж Фагот хашгирав.
Хар үст бүсгүй сандал дээр суусанд Фагот тэр хоромд өмнөх хивсэн дээр нь баахан шаахай асгалаа.
Бүсгүй баруун хөлийнхөө өндөр өсгийтийг мулталж, нэг хөхөлбөр ягааныг өмсөж хивсэн дээр дэвслэж үзээд, өсгийд нь үзлэг хийв. Тэгээд,
-Энэ маань хавчихгүй байгаа даа? гэж тээнэгэлзэн асуув.
Үүнд Фагот гоморхон,
-Хаанаас даа, та юу ярина вэ! гэхэд муур бас гомдоллон мяулав.
Хар үстийн хуучин шаахайг нэг хөшигний цаад руу чулууджээ. Бүсгүй өөрөө хонгор үст эзэгтэй, мөрөн дээрээ хэдэн ганган даашинз тохсон Фагот хоёрын хамт мөн тэр хөшигний ар руу оров. Муур сүр бадруулан хүзүүн дээгүүрээ метр тохчихоод тус болох гэж нааш цааш цөгцгөнөн байна.
Хар үст бүсгүй хөшигний цаанаас минутын дараа шинэ өмсгөлтэй гарч ирэхэд голын суудлынхан тэр аяараа санаа алдав. Шагшим сайхан болсон зоригт бүсгүй толины өмнө очиж нүцгэрсэн мөрөө хөдөлгөж шилнийхээ үсийг зассанаа ар талаа харах санаатай гэдийв.
-Үүнийг дурсгал болгон авна уу гэж пүүс танаас хүсч байна гээд Фагот нээлттэй хайрцагтай сүрчиг гардуулав.
-Мерси гэж хар үст тоомжиргүй хариулаад шатаар бууж суудал руугаа зүглэв. Түүнийг явж байх хооронд зарим үзэгч ухасхийн босч сүрчигнийх нь хайрцганд гараа хүргэж үзэж байв.
Тэгтэл ч юмны уяа алдуурсан мэт хүүхнүүд тал талаас сад тавьж тайз руу зүтгэлцгээв. Инээх, санаашрах, ярих, хөөрөх холилдсон бөөн дүнгэнээн дундаас эрэгтэй хүний: “Би чамайг тийш нь явуулахгүй!” гэх дуу гарахад хариуд нь “Харгис бэртэгчин толгой, битгий гар хугалчих!” гэх эмэгтэй хүний дуу сонсдов. Хүүхнүүд хөшигний ар руу далд орж, хуучин өмсгөлөө тэнд орхиод, шинэ хувцастай гарч ирцгээж байлаа. Алтадмал хөлтэй мухар санддууд дээр баахан хүүхэн суугаад сая өмсөж буй шинэхэн гутлаа сонжиж хивс дэвслэнэ. Фагот сөхрөөд суучихсан, хүүхнүүдэд гутал өмсөхөд нь туслан эвэр өсгийвч барьчихсан элдэвлэж байхад, муур тэвэр дүүрэн цүнх, шаахайнд дарагдах шахан, үзэсгэлэн сандал хоёрын дунд нааш цааш хөрөөдөж, хүзүүндээ сорвит хүүхэн нэг далд орж, нэг ил гарч, бажгадсандаа болоод зөвхөн францаар ярьдагтаа тулчихсан, бүгд зогсоо чөлөөгүй ажиллах бөгөөд эзэгтэйг ам нээх төдийд л хүүхнүүд, тэр дотроо францаар хүний урманд ганц үг мэдэхгүй хүүхнүүд хүртэл түүнийг дор нь ойлгож буй нь бас ч гэж гайхмаар.
Тайз руу нэг эрэгтэй хүн чихэлдэн байж гарсан нь пийтийн гайхшийг төрүүлэв. Тэрээр, авгай нь ханиадтай байгаа учир түүнд өөрөөр нь дамжуулан ямар нэг юм өгөхийг хүсч байна гэж мэдэгджээ. Мань хүн үнэхээр авгайтай гэдгээ нотолж паспортоо үзүүлэхэд ч бэлэн гэнэ. Энэхүү халамжит эрийн мэдэгдлийг сонсоод бөөн хөхрөлдөөн болсон ч Фагот паспорттай, паспортгүй түүнд өөр шигээ итгэж байна гэж хашгираад сайхь иргэнд хоёр хос торгон оймс гардуулж, муур хайрцагтай уруулын будаг нэмж өгөв.
Хожимдсон авгай нар тайз руу зүтгэлэн, харин тэндээс бүжгийн даашинзтай, луун хээтэй гэрийн халаадтай, гоёлын сайхан хослол костюмтай, хазгай духдуулсан бүрхтэй гэхчилэн юмаа авсан азтангууд тасралтгүй цувна.
Энэ үед Фагот цаг орой болсон тул дэлгүүрээ яг нэг минутын дараа маргааш орой хүртэл хаана гэж зарласанд тайзан дээр тэр гэхийн тэмдэггүй бужигнаан үүсэв. Хүүхнүүд юун өмсөх, хэмжихтэй манатай, шаахайнаас тхаас нь хам хум шүүрцгээлээ. Нэг хүүхэн хөшигний даад руу хуй салхи шиг шууран орж, костюмаа тайлж хаячихаад, зхлээд л гартаа таарснаа эзэмдэн авсан нь томоос том Лаглаа цэцэгний зурагтай торгон халаад байж, хажуугаар нь имжуулж хоёр хайрцаг сүрчиг шүүрэв.
Яг нэг минутын дараа гар буу тасхийж, толинууд алга Оолж, цонхны үзэсгэлэн, явган сандлууд доошоо цөмрөн гилийж, хивс хөшигний нэг адил агаарт замхран уусах HI. тэр. Хамгийн сүүлд хуучин даашинз, гутлаас бүтсэн жштэйхэн өндөр овоо алга болж театрын тайз дахиад иүцгэн хоосон, журамтай болов.
Яг ингэтэл нэг шинэ тоглогч хэрэгт оролцоод эхлэв. Хоёрдугаар хашлаганаас сайхан хүнгэнэсэн баргил шаргуу пгчийн дуу гарав.
-Жүжигчин гуай, та илбэнийхээ аргыг үзэгчдэд дор дор HI. тайлаад явах нь эрхбиш зүйтэй байна. Ялангуяа, цаасан монгөний илбийг. Түүнээс гадна хөтлөгчийг тайз руу буцааж авчрах нь зүйтэй. Түүний хувь заяа үзэгчдийн санааг зовоож байна.
Энэ баргил дуу өнөөдрийн тоглолтын хүндэт зочин, Москвагийн театруудын дуу авианы комиссын дарга Аркадий Аполлонович Семплеяровын дуу юмсанж.
Аркадий Аполлонович хашлаганы суудалд хоёр авхайтай сууж буй аж: чинээлэг дэгжин хувцастай ахимаг авгай, нөгөө нь даруухан хувцасласан залуухан сайхан бүсгүй. Удалгүй хэргийн протокол бүрдүүлэхэд тодорхой болсончлон ахимаг нь Аркадий Аполлоновичийн гэргий, нөгөөдөх нь түүний холын хамаатан, Саратовоос ирж тэдний гэрт сууж байгаа, найдвар төрүүлж буй шинэхэн жүжигчин аж.
-Пардон! Намайг уучилж үзээрэй, энд илчлэх юм байхгүй, бүгд тодорхой байгаа гэж Фагот хариу өчив.
-Үгүй ээ, уучлаарай! Илчлэх заавал шаарддагатай. Тэгэхгүй бол та бүхний энэ мундаг үзүүлбэрүүд тусгүй сэтгэгдэл үлдээнэ. Үзэгч олон түмэн тайлбар шаардаж байна.
-Харагч олон түмэн юм хэлээгүй байгаа бус уу? гэж танхай салбадай Семплеяровын яриаг тасдав. -Харин Аркадий Аполлонович таны түмэн цагаан хүслийг харгалзан, би яая гэхэв, нэг тайллага үзүүлэхээс. Гэхдээ ингэхийн тулд бас нэг өчүүхэн үзүүлбэр гаргахыг болгооно уу?
-Бололгүй дээ, гэхдээ заавал тайллагатай шүү! гэж Аркадий Аполлонович гийгүүлж буй хүний дүртэй хариулав.
-Өө тэгэлгүй дээ, тэгэлгүй яахав. За ингээд, Аркадий Аполлонович өчигдөр орой таны хаана байсныг асууж болохсон болов уу?
Энд ямар ч холбогдолгүй, тэр бүү хэл, эрээ цээргүй гэмээр энэ асуултыг сонсоод Аркадий Аполлоновичийн царай хувьсхийж, шал өөр болоод явчих нь тэр.
-Аркадий Аполлонович өчигдөр орой дуу авианы комиссын хурал дээр байсан. Гэхдээ ид шидэнд энэ ямар хамаатайг би ойлгохгүй байна гэж Аркадий Аполлоновичийн гэргий тун ихэмсэг өгүүлэв.
-Э-ээ, хатагтай, та ч үнэхээр ойлгохгүй байна гэж Фагот түүний үгийг батлав. -Харин хурлын хувьд бол та ёстой төөрөлдөж байна. Аркадий Аполлонович дурдсан хуралд очихоор гараад, энэ завсар хэлэхэд, өчигдөр тийм хурал товлоо ч үгүй байсан юм, Цэвэр бүрдний тэндэх дуу авианы комиссын байшингийн үүдэнд бууж жолоочоо явуулчихаад, өөрөө автобусанд сууж, Елоховын гудамжнаа суудаг дүүргийн явуулын театрын жүжигчин хүүхэн Милица Андреевна Покобатькогийнд гийчлэн очиж, тэнд дөрвөн цаг орчим болсон.
-Ээ-лээ гэж! хэмээн нэг хүн яс нь хавталзах мэт анир чимээгүйн дунд дуу алдав.
Харин Аркадий Аполлоновичийн нөгөө хамаатан бүсгүй гэнэтхэн муухай чарлах мэт инээж алдав. Тэгээд,
-Бүх юм ойлгогддоо! Би ч аль хэзээний тэгж сэжиглээд байсан юм. Тэр муу авъяасгүй мулгуу хүүхэнд Луизагийн дүрийг яагаад өгчихсөнийг одоо би ойлголоо! гэж хашгичив.
Тэгснээ хөх ягаан өнгийн бүдүүн оготор шүхрээ гэнэтхэн далайж Аркадий Аполлоновичийн толгой дундуур татаад авлаа.
Хүний мөсгүй Фагот, өөрөөр хэлбэл, Коровьев яасан гээч! Тэрбээр,
-Эрхэм хүндэт ардууд аа, Аркадий Аполлоновичийн хүсээд байсан нөгөө тайллагын нэг жишээ энэ болой! гэж хашгирдаг байгаа даа.
-Чи муу яатуу, яахаараа Аркадий Аполлоновичид халдаж зүрхэлж байна? гэж Аркадий Аполлоновичийн гэргий ширүүлж асуугаад нүсэр бие нь хүглийн босч ирэв.
Хамаатан бүсгүй шулмын инээдээр дахин тачигнатал хөхрөв.
-Очиж очиж, би халдахгүй бол хэн халдах вэ дээ! хэмээн бүсгүй хөхрөн өчиж, тэгтэл ч Аркадий Аполлоновичийн толгойноос ойсон шүхрийн сардхийх дуу дахин сонсдов.
-Сэргийлэх! Энэ эмэгчинг бариарай! гэж Семплеяровын гэргий аймаар муухай хашгирахад олон хүний дотор хүйтэн оргиод явчихав.
Яг энэ үед муур явган халхтай гэрэл рүү очиж, гэнэтхэн хүний дуугаар театраар нэг хадтал чарлав:
-Тоглолт дууслаа! Удирдаач аа! Марш хадаагаарай!
Ухаан балартсан удирдаач юу хийж буйгаа өөрөө ч мэдэхгүй дохиураа нэгэнтээ далласанд найрал хөгжим увайгүйгээрээ юутай ч зүйрлэхийн аргагүй, хүн үнэмшимгүй нэг маршны аяыг тоглох ч биш, тэр бүү хэл нирхийх ч биш, тэр ч атугай дуу хадаах ч биш, муурын зэвүүн муухай хэлсэнчлэн үнэхээр хадааж гарах нь тэр.
Чингэвээс тэрхуу таршны
Эрхэт дээдэстэн
Гэрийн шувуунд дуртай
Этнэгхэн охидыг Эзэтдэж байх хувътай!!!
хэмээсэн утга эс төгс, харалган хэрнээ эрэмгий үгс өмнийн оддын дор, аль нэг завхайчуулын гуанзанд хэзээ нэгтээ сонсогдож байсан мэт хоромхон зуур санагдаад өнгөрөв.
Гэхдээ ийм үгс огт байгаагүй, энэ аянд нь таарсан өөр бүр ёс бусын завхай үг ч байсан байж болзошгүй. Энэ бол чухаг зүйл биш, юу чухаг вэ гэхээр, тоглолтын дараагаар Варьетед ёстой хонь хурга нийлсэн мэт дуу шуугиан дэгджээ. Семплеяровын суудал руу сэргийлэгч харайлгаж, саваагүй хүмүүс сууддын хашлага дээгүүр мацан тэгнэж, найрал хөгжмийн их цангийн дэлдээнд бүдгэрэх бөөн инээдэм ханиадам, хашгираан чарлаан хадна.
Харин нөгөө шидтэн гандмал зөөлөвчтэй сандалтайгаа түрүүн алга болсон лугаа адил чулуу хөөлгөгч Фагот, увайгүй муу муужгай Армана хоёр хамтдаа агаарт замхран арилж, тайз гэнэтхэн эзгүй хоосон болсон байх ажгуу.


Top
   
PostPosted: Jul.28.16 8:49 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
XIII бүлэг. БААТАР ЗАЛРАХУЙ

Тийнхүү үл таних хүн Иван руу хуруугаараа зангаж, “Ч- шшш!” хэмээн шивэгнэв.
Иван орон дээрээ хөлөө унжуулан сандайлаад шимтэн хараачлав. Тагтан дээрээс хар үстэй, дух руу нь туг үс унжсан, шөнхөр хамартай, түгшсэн харцтай, сахлаа хуссан гучин найм эргэм насны хүн болгоомжлон шагайж байх аж.
Нууцгай гийчин Иваны ганцаараа байгааг нягталж, хэсэг зуур чимээ чагнаснаа өрөөнд зүрхлэн орж ирэв. Ирсэн хүн эмнэлгийн хувцастай буйг Иван сая олж харлаа. Тэрээр дотуур цагаан хувцастай, нүцгэн хөлдөө шаахай углаж, дээгүүрээ хүрэн халаад хэдэрчээ.
Ирсэн хүн Иван руу нүд ирмэн хэлхээтэй түлхүүрээ халаасандаа хийгээд, “Сууж болох уу?” гэж лавлан, толгой дохисон хариу авч тохойвчтой сандал дээр тухлан суув.
-Та наашаа яаж орж ирэв? гэж Иван түрүүн хатингар хуруугаар зангасныг бодолцон шивнэж асуув. -Тагтны тор чинь цоожтой байгаа биз дээ?
-Top ч яахав, цоожтой байгаа. Харин Прасковья Федоровна ёстой сайн хүн, гэхдээ, хөөрхий, мартамхай. Би мань авгайн хэлхээтэй түлхүүрийг сарын өмнө суйлчихсан юм. Тэгээд нийтийн тагтан дээр гарах бололцоотой болсон, тэр тагт давхрын энгээр туушдаа байдаг учир хааяа хөршийнхөөрөө орох боломжтой л доо.
-Та тагтан дээр гарч чадаж байгаа юм чинь эндээс зугтаж чадах нь байна шүү дээ. Эсвэл өндөрдөөд байна уу? гэж Иван сониуч зан гаргав.
-Үгүй ээ, өндөрдөөд байгаа учраас зугтаж чадахгүй байгаа юм биш, зугтах газар байхгүй учраас л тэр гэж зочин шулуухан хэлснээ түр азнаад, -За, та чинь ингээд л сууж байна уу? гэж лавлав.
-Сууж байна гэнгээ Иван ирсэн хүний тогтворгүй бор нүд рүү шимтэн харав.
-Ө-өө... хэмээн зочны сэтгэл түгшүүрлээд явчихав. -Гэхдээ та нэг их догшин биш биз дээ? Эс тэгвэл би бол шуугих, ноцолдох, хүчирхэх мэтийн аяыг даадаггүй хүн. Ялангуяа хүн чарлахыг, тэр нь тарчилсных байна уу, улангассаных байна уу, эсвэл өөр аль нэг учиртай чарлаан уу ялгаа байхгүй, би үзэж чаддаггүй юм. Та догшин биш биз дээ, хэлж өгч намайг тайвшруулаач?
-Өчигдөр би ресторанд нэг гайхлын хоншоорт нударга буулгасан шүү гэж илт хувилсан яруу найрагч эрэлхэгээр үнэнээ хэлэв.
-Учир шалтгаан нь? гэж зочин гудиггүй асуув.
-Нээрэн, үнэнийг хэлэхэд, ямар ч учир шалтгаан байхгүй хзмээн Иван ичингүйрч хариулав.
-Завхарсан юм гэж зочин Иваныг буруушаагаад, - |Үүнээс гадна та яагаад “хоншоорт нудрага буулгасан” гэж юлж байгаа юм бэ? Хүнд чухам хоншоор байна уу, нүүр байна уу гэдэг чинь мэдэгдэхгүй шүү дээ. Ер нь бол, ямар ч атугай, нүүр л байх л даа. Тийм учраас, нэг их нударгаар... Үгүй ээ, та үүнийгээ болих хэрэгтэй, тэгэхдээ бүүр үүрд шүү Г)Н.
Зочин Иванд ийнхүү сургамж айлдаад,
-Мэргэжил? гэж лавлав.
-Яруу найрагч гэж Иван, яагаад ч юм, дурамжхан хариулав.
Ирсэн хүн гутарчихав.
-Өө, би ийм азгүй хүн шүү! гэж уулга алдсанаа тэр дороо охээ авч уучлал гуйгаад, -Таны алдар хэн билээ? гэв.
-Бездомный.
-Э-эх гэж зочин халаглан нүүрээ үрчийлгэв.
-Танд, юу гэж, миний шүлгийг таашаадаггүй юм уу? гэж Иван сониучирхан асуув.
-Ёстой таалагддаггүй.
-Та ямрыг нь уншсан юм бол?
-Би таны ямар ч шүлгийг уншаагүй гэж гийчин уцаарлангуй өгүүлэв.
-Тэгээд яагаад тэгж ярьж байгаа юм?
-Энд гайхах юм юу байхав гэж зочин хариулав. -Бусдыг нь уншаагүй мөртлөө гэж хэлэх гээ юу? Гэхдээ... гайхамшиг байгаа бол ч? За яахав, би зүгээр л мундаг гээд итгэчихэд болох байна. Таны шүлгүүд сайхан уу, та өөрөө л хэлчих?
-Ёстой булай! гэж Иван гэнэтхэн илэн далангүй зоригтой өгүүлэв.
-Үүнээс хойш битгий бичээрэй! гэж гийчин царайчлан гуйв.
-Амлая, тангараглая! гэж Иван ёс төртэй өчив.
Тангаргийг гар барин баталгаажуултал хонгилоос хөлийн зөөлөн чимээ, хүний дуу сонсдов.
-Ч-шш гэж зочип шивнээд тагт руу үсрэн гарч араасаа торыг хаалаа.
Прасковья Федоровна орж ирж Иваны бие ямар байгааг лавлан харанхуй унтах уу, эсвэл гэрэлтэй унтах уу гэж асуув. Иван гэрлээ асаалттай орхихыг хүссэнд Прасковья Федоровна өвчтөнд амгалан нойрсохыг ерөөгөөд гарав. Тэгээд бүх юм чимээгүй болмогц зочин буцаад ирлээ.
Тэрээр 119 дүгээр өрөөнд шинэ хүн авчирсныг Иванд мэдээлэв. Улаан нүүртэй нэг бүдүүн хүн гэнэ. Салхивчийн хоолойны валют ч гэх шиг, тэдний Цэцэрлэгийн гудамжинд чөтгөр шүгэлсэн ч гэх шиг зогсоо чөлөөгүй хачин юм бувтнасан хүн.
-Пушкиныг учир жанцангүй зүхэж, туж “Куролесов, дахь, дахь!” гээд хашгираад байна хэмээн хэлэх зуур зочин нэг л түгшүүрлээд байв. Тэгснээ тайвширч суугаад, -За, тэр ч яахав, түүнийг бурхан өршөөх биз. Ингэхэд, та чинь чухам юунаас болоод ийшээ ирчихээ вэ? хэмээн Иван руу хандав.
-Понтий Пилатаас болоод гэж Иван шал руу урамгүй харж хариулав.
-Яана гэнэ ээ?! гэж зочин болгоомжлохоо мартан дуу алдсанаа гараараа амаа таглав. -Үгүй ингэж давхардаж таарна гэж бас байдаг аа! Та ярьж өгөөч, үнэн санаанаасаа гуйя, за юу?
Иван үл таних эл хүнд, яагаад ч юм, итгэж байвч эхлээд жаахан эмээж халширч байснаа сүүлдээ зориг орж өчигдөр Хамбын цөөрөмд болсон явдлыг ярьж гарав. Нөгөө түлхүүр суйлаач учир битүүлэг хүн чинь Иван Николаевичийн хувьд ёстой буянтай сонсогч болж таарлаа! Зочин Иваныг галзуу солиотой энэ тэр гэж жижигрүүлэлгүй, ярьж байгаа зүйлийг нь үнэнхүү чих тавин чагнаж, үйл явдал өрнөхийн аясаар яваандаа бүр бөөн баяр хөөр болов. Тэрээр сав л хийвэл Иваныг таслаж,
-Ээ, бас! Тэгээд, тэгээд, ... цааш нь яриад байгаарай. Юу ч битгий орхиж үзээрэй, буян болно шүү! гэж уулгална.
Юм орхихгүй ярих нь өөрт нь амар байсан тул Иван орхиё ч гэж бодсонгүй зугуухан хүүрнэсээр, цусан улаан дотортой цагаан хэвнэг агссан Понтий Пилат тагт руу ирдэгт хүрэв.
Тэгтэл зочин гараа залбиран,
-Аа-яа-яа, би яг тааж! Би бүгдийг нь яг тааж! гэж уулга алдав.
Берлиозын аймаар үхлийг сонсоод зочны нүдэнд занал хорсол тодрон,
-Ганцхан юманд л харамсаж байна. Тэр Берлиозын чинь оронд шүүмжлэгч Латунский юм уу, эсвэл зохиолч Мстислав Лаврович байх нь яав даа гэж нэг оньсого шиг юм хэлснээ цөхөрсөн дуугаар, -Тэгээд! гэж бараг дуу гаргалгүй хашгирав.
Трамвайны тасалбарын хүүхэнд мөнгө төлөх гэсэн муурны тухай сонсоод зочин ихээхэн хөгжин, арван мөнгө сахлынхаа хавьд барьсан муурыг элэглэн явган суугаад дороо аяархан дэвхэрч буй, яриандаа урамшин халсан Иваныг харангаа элгээ даран чимээгүй нуд нудхийн овгонон байв.
Иван Грибоедовт болсон явдлыг яриад,
-За ингээд би энд ирэх нь тэр дээ! хэмээн гунигт автан, иүд нь сүүмийн хуучаа дуусгав.
Зочин хөөрхий найрагчийг өрөвдөн мөрөн дээр нь гараа тавиад,
-Золгүй яруу найрагч! Гэхдээ хамаг буруутан нь та оорөө юм байна, хонгор минь. Та тэр хүнтэй шижээргүй чарьцаж, тэр бүү хэл хэдэрлэж байсан байна, тэгж болохгүй | дээ. Одоо гор нь гарч байгаа нь.энэ. Харин ч харьцангуй хонгөн өнгөрсөн байна, та гялайлаа гэж хэлэх хэрэгтэй байх х 1мээв.
-Үгүй, тэгээд тэр ер нь хэн юм бэ? гэж сэтгэл хөөрсөн Иван нударга занган асуув.
Зочин Иван руу ширтэж байснаа асуултыг нь асуултаар хариулав:
-Та уймарчих юм биш биз? Бид нар чинь энд цөмөөрөө найдвар муутай хүмүүс... Эмч дуудах, тариа хийх энэ тэр гээд бөөн юм болохгүй биз?
-Хаанаас даа, хаанаас! Тэр хэн юм бэ, хэл л дээ? гэж Иван уулгалав.
-За яахав. Өчигдөр Хамбын цөөрөм дээр та шуламтай таарчээ хэмээн зочин үг бүрээ зөөж нухацтай өгүүлэв
Иван амласандаа хүрч уймарч сандраагүй ч гайхахын дээдээр гайхжээ.
-Тийм юм гэж яаж байхав! Шулам гэж байхгүй юм чинь.
-Тогтож хайрла! Ярьдаг нь ярихаас биш, таны ярьдаг юм энэ биш. Тэр шулмын хорлолд хамгийн түрүүнд нэрвэгдсэн хүмүүсийн нэг нь та байх нь. Галзуугийн эмнэлэгт сууж буйгаа өөрөө ойлгож байгаа шүү дээ, тэгсэн мөртлөө тийм юм байхгүй гэж мэтгэлцээд. Хачин юм гэвэл энэ чинь л байна!
Будилж гүйцсэн Иван чимээ алдрав. Зочин үргэлжлүүлэн ярьж байна:
-Таныг түүний тухай яриад эхлэнгүүт л өчигдөр хэнтэй ярилцах завшаан танд тохиосныг би гадарлаад явчихсан юм. Тэр Берлиоз чинь ёстой гайхаж барамгүй амьтан юм даа! Та ч яахав, онгон зэрлэг хүн гэснээ зочин дахин уучлалт гуйв. -Харин цаадах чинь, миний л дуулж мэдсэнээр бол, эрхбиш юухан хээхэн уншсан хүн! Тэр профессорын үг бүр эхнээсээ л миний аливаа эргэлзээг сарниуллаа. Түүнийг танихгүй байхын аргагүй юм, найз минь! Ингэхэд та бол... намайг уучлаарай, дахин гуйя, та бол нүдэн балай, чихэн дүлий хүн, би андуураагүй биз, тийм үү?
-Маргаангүй гэж танигдашгүй болсон Иван зөвшөөрөв.
-За тэгнээ... зөвхөн таны тодорхойлсон царай л гэхэд... хоёр өөр нүдтэй, хөмсөг нь! Өршөөгөөрэй, ингэхэд та чинь “Фауст” дуурийн тухай ч сонсоогүй болох нь уу?
Иван, яагаад ч юм, ичиж үхэхээ алдан, нүүр нь түймэр мэт дүрэлзэн, Ялта руу нэг сувилалд явсан маягийн үл I ухагдах юм бувтнаж гарав...
-Тэгнэ ээ тэр... гайхах юм алга! Харин дахин хэлэхэд, I Берлиозыг би гайхаад барахгүй байна. Тэр чинь ном их үзсэн төдийгүй нэн зальтай этгээд. Гэхдээ түүнийг өмөөрч I хэлэх юм бол, Воланд, мэдээж, тэр байтугай зальтай хүнийг I маллачихна л даа.
-Хэн гэнэ ээ?! гэж энэ удаа Иван хашгирав.
-Чимээгээ!
Иван дух руугаа алгадан,
-Мэддээ, мэддээ. Тэрний нэрийн хуудсан дээр "В” үсэг байсан юм. А-яа-яа, ийм юм гэж бас байдаг аа! гэж шуухитнаад Иван -нэг хэсэг үүлгэртэн торны цаана хөөрөн буй сарыг ширтэн чимээгүй байснаа, Тэгэхээр тэр чинь Понтий Пилатын дэргэд үнэхээр байсан болж таарах нь ээ? Тэр чинь бүр тэр үед аж төрж байсан гэсэн үг биз дээ? Гэтэл намайг галзуу хүн гээд байдаг! хзмээн бухимдан хаалга руу заав.
Зочин тун урамгүй хямсайв.
-За хоёул үнэнээс зайлж бултах гээд яахав гээд зочин үулэн цаагуур гүйх мэт хөвөх саран авхай руу нүүрээ фгүүлэв. -Та ч гэсэн, би ч гэсэн галзуу хүн, мэлзэхийн хэрэг плга! Мэдэж цөхөх юмгүй, та түүнээс бараг амиа тавьтал цочирдсон байна, тэгээд л солиорчихгүй юу, танд тийм нин шалтаг байсан байх нь. Гэхдээ таны ярьж байгаа зүйл үпэхээр яг болсон зүйл. Тэгэвч дэндүү ер бусын зүйл учраас чий суддалын суут эмч Стравинский хүртэл таны ярьсныг утмшээгүй. Тэр таныг үзсэн биз дээ? (Иван толгой дохив). Гинтай ярилдагч чинь Пилатын дэргэд ч байсан, Канттай 'I иуг өглөөний цай ууж байсан, одоо болохоор Москвад чүрэлцэн ирж л дээ.
-Үгүй, тэгээд тэр чинь энд ёстой мундрааг нь хутгаж пгнө шүү дээ! Түүнийг яаж ийгээд барих юм биш үү? гэж ШИНЭ Иваны доторхи арай бүрмөсөн нядлуулчихаагүй \ уучин Иван итгэл муутайхан ч гэсэн өчиг мэдүүлэв.
-Та оролдохоороо нэг оролдсон, шавай чинь ханаа Пммлгүй гэж зочин егөв. -Бусад хүн ч оролдох хэрэггүй I *ж хэлмээр байна. Мундраа хутгахын тухайд бол та санаа ншохын хэрэггүй. Э-эх, э-эх! Таны оронд би түүнтэй уулзсан 'I болоосой, ямар тоогүй юм бэ! Ниргэсэн хойно бархирав
- 1ГЧИЙН үлгэр болох биз, гэхдээ л би түүнтэй уулзахын тулд Ирнсковья Федоровнагийн хэлхээтэй түлхүүрээр, надад ипр юу ч байхгүй юм чинь, дэнчин тавихад бэлэн гэдгээ | ингараглая. Би нохой нүцгэн, гахай явган хүн!
- Га түүгээр яах нь вэ?
Зочин зөндөөн удаан гуниглаж таталдаж байснаа ам
- > 1Ж,
-Хачин явдал гэж бас байх юм даа, би яг тань шиг, чүчпмхүү Понтий Пилатаас болоод энд сууж байгаа юм
гэснээ зочин хулчганан ийш тийш харж, -Би нэг жилийн өмнө Пилатын тухай роман бичсэнд хэргийн учир байгаа юм гэж өгүүлэв.
-Та зохиолч юм уу? гэж яруу найрагч сонирхов.
Зочны царай барайж, Иван руу нударга зангаснаа,
-Би мастер гэж хэлэв. Тэгээд догшин дүрийг олж, халаадныхаа халааснаас дээр нь шаргал торгон утсаар ”М" үсэг хатгасан, хариугүй тос болчихсон хар малгай гаргаж ирэв. Мастер гэдгээ нотлохын тулд сайхь малгайгаа өмсөөд Иванд өөрийгөө өмнөөсөө, хажуу талаасаа харуулаад, -Тэр минь өөрийнхөө гараар хийж өгсөн юм гэж учир битүүлэг зүйл нэмж өгүүлэв.
-Таны овог хэн билээ?
-Надад одоо овог байхгүй ээ гэж хачин зочин шазуур зуун хариулав. -Би амьдралын атшваа юмнаас татгалзсан шигээ овгоосоо ч бас татгалзсан. Тэр тухай мартацгаая.
-Тэгвэл та, үгүйдээн, романыхаа тухай ярь л даа гэж Иван цэнэсхийн гуйв.
-Тэгье л дээ. Миний энэ явдал үнэндээ ч ердийн зүйл хараахан биш шүү хэмээн зочин яриагаа эхлэлээ.
...Түүхчийн мэргэжил эзэмшсэн тэрбээр хоёр жилийн өмнө хүртэл Москвагийн нэг музейд ажилладаг, түүний хажуугаар орчуулга хийдэг байжээ.
-Ямар хэлнээс вэ? гэж Иван сонирхов.
-Би төрөлх хэлнээсээ гадна таван хэл мэднэ. Англи, франц, герман, латин, герег хэл. Бас италиар жаахан уншина гэж зочин хариулав.
-Ээ, базарваань! гэж Иван атаархангуй шивнэв.
Хаа ч хамаатан садан байхгүй, Москвад бараг танил талгүй түүхч ганцаардангуй аж төрдөг байжээ. Тэгсэн чинь нэг удаа зуун мянган рубль хожчихдог байгаа даа.
-Бохир дотуур хувцастай сагс руу гараа хийтэл нэг облигаци баригдлаа, харсан чинь яг сонин дээр байсан ШИР дугаартай облигаци байхыг үзээд миний гайхсныг хэлээд барах уу гэж хар малгайт зочин шивэгнээд, -Тэр облигацийг музейгээс өгсөн юм гэж тайлбарлав.
Зуун мянгыг хожчихоод нууцгай зочин маань ингэсэн юм байж. Баахан ном худалдаж аваад, Мясницкая гудамжны ганц өрөө байраа орхиж...
-Пээ, ёстой хараал идсэн нүх! гэж зочин уулгалав.
...Арбатын ойролцоо нэг хөндлөн гудманд орон сууцны барилгачдаас...
-Орон сууцны барилгачид гэж юу байдгийг та мэдэх үү? гэж зочин Иванаас асууснаа өөрөө тэр дор нь тайлбарлав. -Энэ бол Москвад яаж ийгээд мэнд үлдсэн цөөн тооны луйварчдын бүлэг...
Орон сууцны барилгачдаас бяцхан цэцэрлэгт буй хоёр давхар жижигхэн байшингийн зооринд хоёр өрөө байр хөлслөн авчээ. Музейнхээ ажлыг хаячихаад Понтий Пилатын тухай роман зохиож гарсан гэнэ.
-Ээ дээ, тэр ч ёстой алтан үе байжээ гэж хуучлагч нүд нь гялалзан шивэгнэнэ. -Жижигхэн ч гэсэн биеэ даасан орон сууц, үүдний өрөөтэй, тэндээ устай угаагууртай (яагаад ч юм, үүнийгээ гойд бахархан цохож хэлэв), хайсны явган хаалга хүрэх нарийхан цардмал зөрөг рүү тулсан жижигхэн цонхтой. Эсрэг талд дөрөвхөн аяхмын цаана хашааны наагуур голт бор, далдуу, агч модтой. А-яа-яа! Өвөл цагт бол тэр цонхоор надад хэн нэгний хар хөл харагдах нь тун ховор, цас хяхтнуулах чимээ ч ховорхон сонсдоно. Манай бяцхан иийшин байнга галтай байх! Тэгтэл ч гэнэтхэн хавар болж, булингартай цонхны цаанаас эхлээд нүцгэн, дараа нь ногоон омсгөлөө баринтагласан голт борын бут харагдах боллоо. Яг тэр үед, өнгөрсөн хавар шүү дээ, зуун мянган рубль авахтай арай жишимгүй, шагшим учрал тохиосон юм. Уул нь зуун мянга гэдэг ч лут их мөнгө, тийм биз дээ!
-Тэр үнээн гэж анхаараптай сонсож суугаа Иван санал нийлэв.
-Би цонхоо нээгээд хариугүй умгар хоёрдахь өрөөндөө сууж байсан гээд зочин өрөөний баримжааг гараараа үлгэрлэж үзүүлэв. -Ингээд... энд буйдан, өөдөөс нь харсан бас нэг буйдан, дунд нь жижигхэн ширээ, дээр нь нэг хөөрхөн шөнийн гэрэл, цонхны тийш номнууд, энд бол бичгийн авсаархан ширээ, харин нэгдэх өрөөнд бол, тэр нь арван дөрвөн метртэй мундаг том өрөө, дандаа ном, тэгээд чуух. Ээ-дээ, мөн ч тохилог байсан шүү!
Голт борын ер бусын үнэр анхилна! Ядарсан толгой минь хонгөрөөд ирнэ шүү дээ, Пилат ч төгсгөл рүүгээ довтолгож байсан хэрэг...
-Цагаан хэвнэг, улаан дотор! Ойлгож байна! гэж Иван дуу алдав.
-Яг тийм! Пилат юу юугүй төгсөх гээд л буй. Романыхаа сүүлчийн үгсийг ч би мэдэж байлаа: "...Иудейн тавдугаар захирагч, морин хүлэгт Понтий Пилат”. Би, мэдээж, салхинд гаралгүй яахав. Зуун мянга-луугар тоо, би тэгээд сайхан
саарап костюмтай болсон юм. Эсвэл үдийн хоол идэх гэж аль нэг төсөр ресторан руу явна. Арбатад нэг сайхан ресторан байсан, одоо байгаа юу, үгүй юу, мэдэхгүй.
Энэ үес зочны нүд нь дүрлийж, cap руу харах зуур яриагаа үргэлжлүүлэв:
-Тэр хүүхэн зэвүү хүрмээр ёозгүй шар цэцэг барьж явсан юм. Ямар нэртэйг бүү мэд, яагаад ч юм бэ, Москвад тэр цэцэг л хамгийн түрүүнд худалдаанд гардаг юм. Тэр цэцэг нь түүний хаврын хар пальтон дээр их тод ялгарч байсныг хэлэх үү. Шар цэцэг барьж явсан гээд л бодчих! Их тусгүй өнгө. Тэр хүүхэн Тверийн гудамжнаас нэг гудам руу тойрмогц эргэж харлаа. Та Тверийн гудамжийг мэднэ биз дээ? Тверийн гудамжаар мянга мянган хүн явж байсан ч, тэр хүүхэн ганцхан намайг олж харсан гэдгийг би батлана, тэгээд над руу түгшүүртэй төдийгүй бүр эмзэглэж буй мэт харсан юм. Тэгэхэд би тэр хүүхний сайхныг нь гэхээс урьдаар хэний ч үзэж хараагүй өнчин харцыг нь гайхсан билээ!
Нөгөө шар дохиог даган би ч хөнддөн гудам руу эргэж түүний араас дагалаа. Уйдмаар тахир гудамны нэг талд нь би, нөгөө талд нь хүүхэн, ингээд хоёулаа чимээгүй яваад байлаа. Тэр гудманд өөр амьтай голтой юм байгаагүйг хэлээд яахав. Тэр хүүхэнтэй ярих шаарддагатай юм шиг санагдан дэмий зовж, нэг ч үг хэлж чадахгүй байж байтал хүүхэн яваад өгнө, тэгээд хэзээ ч түүнийг дахиж олж харахгүй гэхээс сэтгэл түгшээд нэг л биш.
Тэгсэн чинь, та бод доо, хүүхэн эхлээд ам нээлээ шүү:
-Миний цэцэг таны сэтгэлд нийцэж байна уу?
Түүний доохнуурдуу хэрнээ өгсүүртэй дуу хэрхэн сонсогдсоныг би тодхон санаж байна, бас тэр дуу байшингийн бохир шар хананаас ойж, гудманд цуурай үүссэн нь балай юм шиг санагдсан. Би гудамны иөгөө тал руу бушуухан гарч, түүн рүү дөхөж очоод,
-Үгүй гэж хариуллаа.
Хүүхэн над руу гайхасхийн харахад би чухамхүү энэ хүүхнийг бүх насаараа хайрлаж яваагаа маш санамсаргүй гэв гэнэт ойлгов. Үгүй бас хачин шүү, а-аан? Та ч, солиотой хүн л гэж хэлнэ биз дээ?
-Би юу ч яриагүй байна гэж Иван өчөөд, -За, цааш нь, цааш нь! хэмээн шавдуулав.
Зочин ч хуучаа үргэлжлүүлэв.
-Тийм ээ, хүүхэн над руу гайхан харзнаад, дараа нь дахин нэг харснаа,
-Та ер нь дэцгэнд дургүй юм уу? гэж асуудаг байна шүу.
Түүний дууны өнгөнд хүнийрхэх янз байх шиг надад санагдав. Би түүнтэй хөл нийлүүлэхийг хичээн зэрэгцэн алхаж явахдаа огт биеэ барихгүй байгаагаа мэдэж өөрөө гайхлаа.
-Үгүй ээ, би цэцгэнд дуртай, гэхдээ иймд бол дургүй гэлээ.
-Ямарт дуртай гэж?
-Би сарнайд дуртай.
Ийм юм хэлсэндээ би тэр даруй харамсахад хүрэв: Хүүхэн гэмшингүй инээмсэглээд цэцгээ шуудуу руу шидчих нь тэр. Би яльгүй сандарснаа, ямар ч атугай, цэцгийг газраас авч хүүхэнд өгсөн боловч манай хүн мушилзасхийгээд буцааж түлхсэн тул би өөрөө бариад явлаа.
Хүүхэн тэр цэцгийг надаас авч гудамны гол руу шидэх хүртэл хоёулаа нэг хэсэг чимээгүй явав. Тэгээд бугуй нь задгай хар бээлийтэй гараараа намайг сугадан, хоёулаа зэрэгцэн алхацгаав.
-Тэгээд? Та юу ч битгий орхиорой, за юу гэж Иван шаардав.
-Тэгээд үү? гэж зочин зөрүүлж асуув. -Тэгээд юу болсныг та өөрөө ч таачихаж болох шүү дээ гэснээ гэнэт гарч ирсэн нулимсаа баруун ханцуйгаараа арчаад цааш үргэлжлүүлэв: -Гай газар дороос, гахай модон дотроос гэгч шиг бидний нүүрэн дээр хайрын сэтгэл булгилан гарч ирээд, бид хоёрыг нам авах нь тэр!
Аянга л тэгж ниргэнэ, илд л тэгж хяргана!
Гэхдээ манай хүн хожим тэр тийм биш, бие биенээ үзээгүй, бие биенээ мэдэхгүй ч гэсэн, тэр өөр хүнтэй амьдардаг, би ч тэгэхэд бас нөгөө... хэнтэй... байсан ч гэсэн бид хоёр бие биедээ аль дивангарын хайртай байсан нь мэдээж гэж зүтгээд байдаг юм.
-Хэнтэй? гэж Бездомный асуув.
-Нөгөө... яагаав... нөгөө, .. яагаав... гээд зочин хуруугаа инчдэж гарав.
-Та авгайтай байсан юм уу?
-Харин тийм ээ, би инчдээд ядаад байна шүү дээ... нөгөө хзнтэй... Варенькатай, Манечкатай... үгүй ээ, Варенькатай... гудалтай даашинзтай сан... музей... за, за, би ер нь санахгүй байна.
За тэгээд манай хүн тэр өдөр эцсийн эцэст надад олдох
саарал костюмтай болсон юм. Эсвэл үдийн хоол идэх гэж аль нэг төсөр ресторан руу явна. Арбатад нэг сайхан ресторан байсан, одоо байгаа юу, үгүй юу, мэдэхгүй.
Энэ үес зочны нүд нь дүрлийж, cap руу харах зуур яриагаа үргэлжлүүлэв:
-Тэр хүүхэн зэвүү хүрмээр ёозгүй шар цэцэг барьж явсан юм. Ямар нэртэйг бүү мэд, яагаад ч юм бэ, Москвад тэр цэцэг л хамгийн түрүүнд худалдаанд гардаг юм. Тэр цэцэг нь түүний хаврын хар пальтон дээр их тод ялгарч байсныг хэлэх үү. Шар цэцэг барьж явсан гээд л бодчих! Их тусгүй өнгө. Тэр хүүхэн Тверийн гудамжнаас нэг гудам руу тойрмогд эргэж харлаа. Та Тверийн гудамжийг мэднэ биз дээ? Тверийн гудамжаар мянга мянган хүн явж байсан ч, тэр хүүхэн ганцхан намайг олж харсан гэдгийг би батлана, тэгээд над руу түгшүүртэй төдийгүй бүр эмзэглэж буй мэт харсан юм. Тэгэхэд би тэр хүүхний сайхныг нь гэхээс урьдаар хэний ч үзэж хараагүй өнчин харцыг нь гайхсан билээ!
Нөгөө шар дохиог даган би ч хөндлөн гудам руу эргэж түүний араас дагалаа. Уйдмаар тахир гудамны нэг талд нь би, нөгөө талд нь хүүхэн, ингээд хоёулаа чимээгүй яваад байлаа. Тэр гудманд өөр амьтай голтой юм байгаагүйг хэлээд яахав. Тэр хүүхэнтэй ярих шаарддагатай юм шиг санагдан дэмий зовж, нэг ч үг хэлж чадахгүй байж байтал хүүхэн яваад өгнө, тэгээд хэзээ ч түүнийг дахиж олж харахгүй гэхээс сэтгэл түгшээд нэг л биш.
Тэгсэн чинь, та бод доо, хүүхэн эхлээд ам нээлээ шүү:
-Миний цэцэг таны сэтгэлд нийцэж байна уу?
Түүний доохнуурдуу хэрнээ өгсүүртэй дуу хэрхэн сонсогдсоныг би тодхон санаж байна, бас тэр дуу байшингийн бохир шар хананаас ойж, гудманд цуурай үүссэн нь балай юм шиг санагдсан. Би гудамны нөгөө тал руу бушуухан гарч, түүн рүү дөхөж очоод,
-Үгүй гэж хариуллаа.
Хүүхэн над руу гайхасхийн харахад би чухамхүү энэ хүүхнийг бүх насаараа хайрлаж яваагаа маш санамсаргүй гэв гэнэт ойлгов. Үгүй бас хачин шүү, а-аан? Та ч, солиотой хүн л гэж хэлнэ биз дээ?
-Би юу ч яриагүй байна гэж Иван өчөөд, -За, цааш нь, цааш нь! хэмээн шавдуулав.
Зочин ч хуучаа үргэлжлүүлэв.
-Тийм ээ, хүүхэн над руу гайхан харзнаад, дараа нь дахин нэг харснаа,
-Та ер нь цэцгэнд дургүй юм уу? гэж асуудаг байна шүү.
Түүний дууны өнгөнд хүнийрхэх янз байх шиг надад санагдав. Би түүнтэй хөл нийлүүлэхийг хичээн зэрэгцэн алхаж явахдаа огт биеэ барихгүй байгаагаа мэдэж өорөө гайхлаа.
-Үгүй ээ, би цэцгэнд дуртай, гэхдээ иймд бол дургүй гэлээ.
-Ямарт дуртай гэж?
-Би сарнайд дуртай.
Ийм юм хэлсэндээ би тэр даруй харамсахад хүрэв: Хүүхэн гэмшингүй инээмсэглээд цэцгээ шуудуу руу шидчих нь тэр. Би яльгүй сандарснаа, ямар ч атугай, цэцгийг газраас авч хүүхэнд өгсөн боловч манай хүн мушилзасхийгээд будааж түлхсэн тул би өөрөө бариад явлаа.
Хүүхэн тэр цэцгийг надаас авч гудамны гол руу шидэх хүртэл хоёулаа нэг хэсэг чимээгүй явав. Тэгээд бугуй нь задгай хар бээлийтэй гараараа намайг сугадан, хоёулаа зэрэгцэн алхацгаав.
-Тэгээд? Та юу ч битгий орхиорой, за юу гэж Иван шаардав.
-Тэгээд үү? гэж зочин зөрүүлж асуув. -Тэгээд юу болсныг та өөрөө ч таачихаж болох шүү дээ гэснээ гэнэт гарч ирсэн нулимсаа баруун ханцуйгаараа арчаад цааш үргэлжлүүлэв: -Гай газар дороос, гахай модон дотроос гэгч шиг бидний нүүрэн дээр хайрын сэтгэл булгилан гарч ирээд, бид хоёрыг нам авах нь тэр!
Аянга л тэгж ниргэнэ, илд л тэгж хяргана!
Гэхдээ манай хүн хожим тэр тийм биш, бие биенээ үзээгүй, бие биенээ мэдэхгүй ч гэсэн, тэр өөр хүнтэй амьдардаг, би ч тэгэхэд бас нөгөө... хэнтэй... байсан ч гэсэн бид хоёр бие биедээ аль дивангарын хайртай байсан нь мэдээж гэж зүтгээд байдаг юм.
-Хэнтэй? гэж Бездомный асуув.
-Нөгөө... яагаав... нөгөо, .. яагаав... гээд зочин хуруугаа инчдэж гарав.
-Та авгайтай байсан юм уу?
-Харин тийм ээ, би инчдээд ядаад байна шүү дээ... нөгөө хэнтэй... Варенькатай, Манечкатай... үгүй ээ, Варенькатай... судалтай даашинзтай сан... музей... за, за, би ер нь санахгүй байна.
За тэгээд манай хүн тэр өдөр эцсийн эцэст надад олдох
гэж шар цэцэг барьж гарсан, хэрэв тэгж олдохгүй бол амьдрал нь ямар ч утга учиргүй хоосон буй учраас амиа хорлох байсан гэж ярьдаг юм.
Нээрэн, хайр сэтгэл биднийг хоромхон зуурт ниргэсэн юм. Би энэ тухай гандхан цагийн дараа буюу бид хоёр хотыг анзаарахгүй явсаар Кремлийн хананы тус голын эрэг дээр ирчихсэн байхдаа мэдсэн.
Бид хоёр олон жил бие биенээ мэддэг улс шиг, дөнгөж өчигдөрхөн уулзаад салсан улс шиг ярилцаж байж билээ. Бид маргааш нь Москва гол дээр, мөн тэндээ уулзахаар тохироод тийнхүү уулзадгаав. Таван сарын нар биднийг гийгүүлнэ. Тэгээд удалгүй, тун удалгүй энэ хүүхэн миний нууц эхнэр болсон юм.
Тэр маань над дээр өдөр болгон ирдэг, би бүр өглөөнөөс эхлээд хүлээж байдаг боллоо. Хүлээж байгаа нь тэр гэж би ширээн дээрх юмнуудаа байрыг нь сольж тавилана. Арван минутын өмнө би хуучин явган хаалга дуугарахыг чагнахаар жижигхэн цонх руугаа дөхөөд суучихна. Хамгийн хачирхалтай нь юу гээч: бид хоёрыг анх тэгж уулзахаас өмнө манай хашаа руу барагтай бол хүн орж ирэхгүй, тэгж яривал, ерөөсөө хүн орж ирэхгүй, тэгсэн чинь одоо болохоор хотын бүх хүн манай хашаа руу дайрлаад байх шиг надад санагдах болсон юм. Явган хаалга тог, миний зүрх түг. Гэтэл, та бод л доо, манай муу цонхоор миний нүүрний түвшинд заавал хэн нэгний балиар гутал л харагдана. Билүүчин. Үгүй, манай байшинд билүүчин хэнд хэрэгтэй вэ? Юу билүүдэх юм бэ? Ямар юмны нь хутга вэ?
Манай хүн хаалгаар нэг л орж ирнэ, гэтэл тэр хооронд миний зүрх арваас доошгүй удаа түгшинэ. Би худлаа яриагүй шүү. Тэгээд дараа нь түүний ирэх цаг болж цагийн зүү үд дундыг заах үед зүрх маань ган аралд сүвэлсэн хар илгэн эрвээлжтэй өндөр өсгийт шаахай бараг чимээ гаргалгүй цонхон тус зэрэгдэн ирэх хүртэл зогсоо чөлөөгүй булгилж өгнө.
Манай хүн заримдаа дүрсгүйтэж, нөгөө цонхны тэнд түр саатан гутлынхаа хоншоороор шил рүү тогшино. Би нүд ирмэхийн зуур тэр цонх руу тавьж хүрэхэд өндөр өсгийт алга болж, гэрэл халхалсан хар торго бас харагдахгүй болохуйд би хаалгаа онгойлгож өгөхөөр үүд рүүгээ очно.
Бид хоёрын холбоотойг хэн ч мэдэхгүй, би үүнийг танд батлан хэлж байна, уул нь ийм юм мэдэгдэхгүй байна гэж хэзээ ч байхгүй л дээ. Зоорийг нь би өмчилж байгаа энэ
хуучин жижигхэн өргөөнийхөн над дээр нэг хүүхэн орж гараад байгааг, мэдээж, харж ч байгаа, мэдэж ч байгаа, гэхдээ түүний нэрийг мэдэхгүй.
-Тэр хүүхэн чинь тэгээд хэн юм бэ? гэж хайр дурлалын түүхийг ихэд сонирхсон Иван асуув.
Зочин энэ тухай хэзээ ч, хэнд ч хэлэхгүйгээ дохиогоор ойлгуулаад яриагаа цааш нь үргэлжлүүлэв.
Мастер танихгүй хүүхэн хоёр ийнхүү халуун сэтгэлээр гагнагдан хагацаж салшгүй болсныг Иван мэдэж авав. Жижигхэн өргөөний голт бор, хашаа энэ тэрийн сүүдрээс болоод байнга бүүдгэр байх зоорины хоёр өрөө Иваны нүдэнд бараг харагдаад байх болж. Өнгөлгөө нь халцарсан улаан модон тавилга, бичгийн ширээ, дээр нь буй хагас цаг тутам жингэнэдэг цаг, баахан ном, будсан шалнаас авхуулаад тортогтой тааз хүртэл өрсөн ном, бас жижигхэн зуух энэ тэр нь.
Иваны зочин, түүний нууц авгай хоёр, Тверийн гудамжны тэр нэгэн өнцөг дээр тэднийг хувь заяа нь хөтлөн золгуулсан, тэд бие биенийхээ төлөө л үүрд заяагдсан гэдгээ анх учирснаасаа хойш хэдхэн хоногийн дотор ухаарцгаасныг Иван мэдэж авав.
Иван сэтгэлт хоёр өдрийг яаж өнгөрөөдөг байсныг зочны ярианаас бас мэдэж авав. Хүүхэн хүрч ирээд хамгийн түрүүнд хормогчоо зүүн, нөгөө манай өвчтөний гойд бахархан дурсаад байсан угаагууртай үүдний өмгөр орөөний модон ширээн дээр тосон дэнлүү асааж байгаад оглөөний хоол хийнэ, хоолоо нэгдүгээр өрөөнийхөө зуйван дугуй ширээн дээр идэцгээнэ. Таван сарын аадар бороо цутгаж, харалган гэмээр онигор бүүдгэр цонхны хажуугаар Оорооны ус толгой хорогдох ганц оромжийг нь авчих нь гзлтэй шуугин олгойдоход янаг хоёр зуухаа галлаж төмс булж зугаадна. Булсан төмснөөс уур савсан хар хальс нь гар хуруу хөөднө. Чингэхүйд зоорины сууцнаас хөхиүн инээд сонсогдон, цэцэрлэгийн мод борооноор хугарсан мөчир салаа сэлтээ салхинд сэгсрэн гүвж байх бүлгээ. Хаврын аадар борооны үе өнгөрч, бүгчим зун залгахад тэднийд хоёулангийнх нь дуртай сарнай цэцэг бумбанаа залрах боллоо.
Өөрийгөө мастер хэмээгч хүмүүн номоо бичиж, хүүхэн засмал хумстай сүмбэн хуруугаа үсэндээ оруулчихаад, бичсэн зүйлийг нь дахин дахин уншина, уншчихаад түрүүний ү зүүлдэг нөгөө малгайг урлаж гарна. Заримдаа мань хүүхэн
номны доод тавиурын тэнд явган суучихаад, эсвэл сандал дээр гарч дээд тавиур хүрээд, хэдэн зуун номны ар шилийг алчуураар тоослоно. Хүүхэн манай хүнд суу алдар амлан, ажлыг нь шамдуулан урмаар тэтгэнэ, яг тэгж байхдаа түүнийг мастер гэж нэрлэх болжээ. Номын төгсгөл болох Иудейн тавдугаар захирагчийн тухай мастерийн амласан сүүлчийн үгсийг хүлээн байх зуур, энэ роман бол яг өөрийнх нь амьдрал хэмээн, сэтгэлд нь нийцсэн үг хэллэгийг аялгуулан, чанга чанга давтан уншина.
Роман наймдугаар сард өндөрлөж, түүнийг мөрийн нэгэн бичээчид өгч таван хувь машиндуулжээ. Ийнхүү нууц оромжоо орхиж, амьдралд орохоос өөр аргагүй даг ирэх нь тэр.
-Би гэдэг хүн номоо бариад амьдрал руу орж явчихсан чинь харин миний амьдрал тэгээд төгсвөр болдог юм байна гэж мастер шивнээд толгойгоо ганзгалахуйд шар “М” үсэгтэй гунигт хар малгай нь нэг л хэсэгтээ савлан байлаа. Тэгээд яриагаа үргэлжлүүлсэн боловч хууч нь жаахан авцаа муутай болж ирэв. Тэр үед Иваны зочныг нэгэн айхтар аюул дайрчээ гэсэн ганцхан зүйл л ойлгогдов.
-Би утга зохиолын ертөнцөд анх удаагаа орж байгаа нь тэр, гэхдээ одоо бүх юм өнгорсөн хойно, миний мөхөл нэгэнт тодорхой болсон хойно, тэр тухай бодоход айдас хүрдэг юм! гэж мастер ёс төртэй шивэгнээд өрөөсөн гараа өргөв. -Тийм ээ, тэр намайг бут ниргэсэн, ёстой яаж ниргэсэн гээч!
-Хэн тэр вэ? гэж Иван сэтгэл хөдөлсөн зочны яриаг таслахаас болгоомжлон дуулдах төдий асуув.
-Яагаав, редактор. Би редактор гээд байна шүү дээ, Тэр уншсан юм байж. Редактор над руу буйл нь хавдчихсан хүн үзсэн юм шиг харж, нүднийхээ булангаар хялайснаа даажигнах янзтай нуд нуд инээсэн. Гар бичмэлийг минь ямар ч утгагүй базалж шовширов. Надаас асууж байгаа юм нь солиотой юм шиг санагдсан. Романы утга агуулгын талаар юу ч ярихгүй байж, би хаанаас гарч ирсэн хэн гэгч болох, зохиол оролдоод удаж байгаа эсэх, яагаад урьд өмнө огт сонсогдож дуулдахгүй байсан гэх мэтийн юм шалгааж, тэр ч байтугай, хэн надад ийм хачин сэдвээр роман бичих санаа сэдэж өгсөн бэ? гэж миний бодлоор бол ёстой тэнэг асуулт тавьсан.
Тэгж тэгж би түүнээс бүр залхаж гүйцээд, миний романыг чи хэвлэх юм уу, үгүй юм уу гэж шууд тулгаж асуулаа.
Мань хүн учраа олж ядан амандаа юм хэлэхчээн аядаж байснаа, энэ асууддыг өөрөө биечлэн шийдэж чадахгүй, энэ бүтээлтэй редакцийн зөвлөлийн бусад гишүүд, тухайлбал, шүүмжлэгч Латунский, Ариман, зохиолч Мстислав Лаврович нар танилцах ёстой гэж мэдэгдэв. Тэгээд хоёр долоо хоногийн дараа ир гэсэн юм.
Хоёр долоо хоногийн дараа иртэл туж худдаа ярьсаар байгаад хоёр нүд нь хамар руугаа сөлийчихсөн нэг хүүхэнцэр памайг хүлээж авлаа.
-Тэр чинь Лапшённикова, редакцийн нарийн бичгийн дарга гэж зочны ийнхүү хилэгнэн дүрсэлж буй ертөнцийг сайн мэдэх Иван мушилзасхийн өгүүлэв.
-Тийм байж мэднэ гэж цаадах нь товчхон өчив. -За тэгээд тэр хүүхнээс би шаггүй үнгэгдэж, тос тортог болсон романаа хүлээж авлаа. Лапшённикова миний нүднээс хараагаа буруулан байж, тэдний редакди хоёр жилийн ажлын нөөцөөр хангагдсан, тийм учраас миний романыг хзвлэх асуудал өнгөрсөн гэж мэдэгдэв. Тэр хүүхэн яг оигөрсөн гэж хэлсэн.
-Түүнээс хойш би юу санаж байгаа билээ? гэж мастер чамархайгаа үрчин гүвтнэв. -Өө тийм, гар бичмэлийн минь иүүрний хуудсан дээр унасан сарнайн дэлбээнүүд бас найз хүүхний минь нүд. Тийм ээ, би энэ нүдийг санаж байна.
Иваны зочны яриа улам бүр будлиу, улам бүр цоорхой болоод байлаа. Тэгээд ямар нэгэн жишүү борооны тухай, юорины оромжин дахь цөхрөлийн тухай, бас хаашаа ч гэнээ ивсан тухай ярина. Тэмцэлд босгосон хүүхнээ буруушаахгүй, очүүхэн ч буруушаахгүй! гэж шивнэн хашгирна.
-Тэр нэг хараал идсэн сонины хавчуулга хуудсыг санахын цаагуур санаж байна гээд зочин хоёр хуруугаараа игаарт сонины хуудсыг зурж үзүүлэв. Тэгээд баахан учир нь олдохгүй юм ярив. Энэ бүхнээс Иван өөр нэг редактор, энэ оөрийгөө мастер гэж нэрлээд буй хүний романаас томоохон хзсгийг сонинд нийтэлсэн бололтой гэж таамаглажээ.
Мастерийн хэлснээр бол хоёр ч хоноогүй байтал өөр нэг еонинд шүүмжлэгч Ариманы “Редакторын жигүүр доорхи днйсан” нэртэй өгүүлэл гарчээ. Тэр өгүүлэлд Иваны зочныг родакторын мэддэг нимгэн, хайхрамжгүйг ашиглан Иисус Христийг өмгөөлсөн зүйл хэвлэлд шургуулах оролдлого хийсэн гэж бичжээ.
-Өө, тийм тийм, би санаж байна гэж Иван дуу алдав, - Ганы овогхэн билээ, би мартчихаж!
-Дахин хэлэхэд миний овгийг орхиё, тэр овог байхгүй болсон гэж зочин хашгирав. -Тэр ч ер нь падгүй. Нөгөөдөр нь бас өөр нэг сонинд Мстислав Лавровичийн нэрээр өөр нэг өгүүлэл гарсан байж. Уг өгүүлэлд зохиолч пилатчингууд болон түүнийг хэвлэлд шургуулахыг (дахиад энэ хараал идсэн үг!) санаархсан бурхан бүтээгчид цохилт үзүүлэх, хатуу цохилт үзүүлэх санал дэвшүүлжээ.
Би тэр “пилатчингууд” гэдэг үгнээс мэл гайхаж цэл хөхрөөд гуравдахь сониныг нээлээ. Тэнд хоёр өгүүлэл байсны нэг нь Латунскийнх, нөгөө нь “Н.Э” гэсэн зохиогчтой аж. Латунскийн бичсэний дэргэд Ариман, Лаврович хоёрын бүтээлийг хүүхдийн тоглоом гэж хэлэхэд огт хилсдэх юмгүй. Түүний өгүүлэл “Улирсныг улайран өмгөөлөгч” гэсэн гарчигтай байсныг л дурдахад хангалттай байх. Би өөрийнхөө тухай өгүүллүүдийг унших гэж улайраад түүний орж ирснийг ч (би хаалгаа түгжихээ мартчихаж) анзаарсангүй. Нэг мэдсэн чинь тэр маань нойтон пгүхэр, бас нойтон сонин барьчихсан зогсож байна. Нүдэнд нь гал маналзан, хүйтэн гар нь чичирч харагдана. Тэр маань эхлээд намайг барьж авч үнсэлснээ, гараараа ширээ рүү цохилон Латунскийд хор өгч ална гэж сөөнгө дуугаар хэллээ.
Иван зовнисхийн ярагласан боловч юм хэлсэнгүй.
-Ёстой урмын гэгээгүй гунигт өдрүүд эхэллээ. Романаа биччихсэн болохоор өөр хийх ажил байдаггүй, бид хоёр гэдэг хүмүүс зуухны өмнө дэвсгэр дээр суучихаад гал руу ширтсэн шиг л цагийг нөхцөөнө дөө. Ингэхэд, бид хуучнаа бодвол салангидаа байх нь элбэгшсэн. Тэр маань зугаацахаар гадагш явна. Надад хөгийн юм тохиолдохыг алийг тэр гэхэв, бас нэг тийм явдал тохиолоо... Би санамсаргүй нэг найзтай болчихдог юм байна. Харин тийм гэм, та бодооч, би уул нь хүнтэй найзлаад, нялуураад байдаггүй, хүнд итгэдэггүй, ажигч сэжигч, хүн амьтантай хэл амаа олигтой олж чаддаггүй золигийн зантай. Тэгсэн мөртлөө огт санаандгүй, тэгнэ чинээ бодоогүй, гаднах төрхөөрөө юутай ч төстэй байж магадгүй, хэн нэгэн хүн л миний сэтгэлд заавал нэвтэрнэ, тэр хүн л надад хэнээс ч илүү таалагдана гээч.
За тэгээд зовлонгоо эдлээд байж байсан чинь нэг өдөр, намрын сайхан өдөр байсан юм аа, би санаж байна, манай бяцхан цэцэрлэгийн жижигхэн хаалга нээгдлээ. Тэр маань эзгүй байсан юм, Тэгтэл тэр хаалгаар нэг хүн орж ирээд, нөгөө манай нөхөөсний барилгачинтай уулзах хэрэгтэй байж л дээ, байшин руу орчихоод, дараа нь цэцэрлэгт бууж нрээд надтай, яаж байгаад ч юм, дорхноо танилцаатахлаа. Оөрийгөө сэтгүүлч гэж байна. Тэрний надад таалагдсан гадэг хачин, та бод доо, би одоо хүртэл түүнийг заримдаа дурсан, бүр санаад байхыг яахав. Цаашлаад даамжирч мань хүн манайхаар орж гардаг боллоо. Мань эр ганц бие юм байна, манайтай зэргэлдээ, яг тиймэрхүү байранд суудаг, гэхдээ тэр нь давчдаад байдаг, өөр юу юу ч билээ, бишгүй л юм мэдэж авлаа. Харин гэртээ оч барь гэхгүй. Манай авгай түүнийг нэг нүдээр үзэх юм биш. Би түүнийг өмөөрнө. Авгай маань,
-Чи санаснаараа л бол, гэхдээ энэ хүн надад тун хүйтэн еннагдаад байгааг би чамд хэллээ шүү гэж билээ.
Би инээд алдчихлаа. Тэгж яривал тэр хүн чухам юугаараа намайг татсан гээч? Ер нь дотроо, дотор хайрцгандаа хондпөнгийн юмгүй хүн бол сонин биш гэдэгт хэргийн учир байгаа юм. Тийм хөнддөнгийн юм Апоизийн (өө, миний шинэ танил Алоизий Могарыч гэдэг нэртэйг хэлэхээ мартчихаж) хайрцганд байсан юм. Яг Алоизий шиг ухаантай хүнтэй пр хүртэл хаа ч уулзан учирч явсангүй, цаашдаа ч хаа ч тааралдахгүй гэж итгэж байна. Би сонины аль нэг жижигхэн т шдэглэлийг ойлгохгүй байвал Алоизий ердөө л минутын дотор тайлбарлаад өгнө, тэгэхдээ үүндээ үүртэж түүртсэн шинж огт байхгүй нь илт мэдэгдэнэ шүү. Гэхдээ энэ юу ч биш. Алоизий утга зохиолд ухаан тавьдгаараа намайг гомдсэн юм. Надаас шалсаар байгаад миний романыг 1хнээс нь аваад адгийг нь хүртэл уншуулж байж сая нэг ммарсан. Миний романыг яггүй магтсан, гэхдээ энэ романы i iuiaap редакторын хэлсэн бүх анхааруулгыг, яг тэр яриан ц лр байсан юм шиг, үг бүрчлэн давтсан. Тэр зуу онохоос 'Уугууланг нь онож байгаа юм шиг байсан. Түүнээс гадна миний роман яагаад хэвлэгдэх боломжгүйг яг тайлбарлаж и|'сөн, тэр тайлбар нь зөв гэдгийг би гадарлалгүй яахав. Мань хүн шууд л хэлнэ: тэд дүгээр бүлэг явцгүй... гээд л.
Өгүүллүүд гарсаар л. Би эхлээд тэдгээрийг тоохгүй м»х инээд хүрдэг байлаа. Гэтэл өгүүллийн тоо хичнээн олширно, тэдгээрт хандах миний үзэл төдийчинээ хувираад байв. Хоёрдахь шат нь гайхлын шат байлаа. Энэ өгүүллүүд 1’ун сүржин, тун итгэлтэй өнгө аястай ч гэсэн ер бусын кудал хуурмаг, зохиомол гэмээр нэг юм мөр болгоноос нь м здрэгдээд болж өгөх биш. Эдгээр өгүүллийн зохиолчид иорийнхөө хэлэх гэснээс тэс өөр юм яриад байгаа юм шиг надад санагдаад, би тэр бодлоосоо ерөөсөө салж чаддаггүй.
Дараа нь, та бод доо, гуравдахь шат буюу айдсын шат ирлээ. Гэхдээ тэдгээр өгүүллээс айх айдас биш, огт биш, та ойлгоорой, харин тэдгээрт юм уу, романд өчүүхэн ч хамаагүй өөр юмнаас айх айдас. Жишээлбэл, би харанхуйгаас айдаг болчихлоо. Товчоор хэлбэл, сэтгэл мэдэрлийн өвчний шат эхэлжээ. Унтахынхаа өмнө жижиг өрөөнийхөө гэрлийг унтраалаа гэхэд манай онигор цонхоор, уул нь тэр чинь хаалттай байгаа шүү дээ, жигтэйхэн урт, хүйтэн тэмтрүүлтэй нэг наймалж орж ирж байх шиг санагдаад явчихна. Тэгэхээр гэрэлтэй унтахаас өөр аргагүй болсон.
Миний хайрт хүүхэн ч турж донхийгоод, инээж наадахаа больж их өөрчлөгдсөн (би, мэдээж, наймалжны тухай түүнд яриагүй. Гэхдээ миний нэг л биш болоод байгааг тэр маань мэдрэлгүй яахав), романы хэсгийг хэвлүүлэх зөвлөлгөө өгснийгөө буруутгаж, надаас туж өршөөл гуйна. Тэгснээ намайг хамаг юмаа хаяад, зуун мянгаас үлдсэн бүх мөнгөөрөө зардал хийгээд өмнөд нутагт, Хар далай руу ян гэж билээ.
Энэ тухайдаа мадай хүн их шаргуу байсан тул би маргахгүйн тулд (би Хар далай руу явж чадахгүй гэдгээ дотроо, яагаад ч юм бэ, мэдээд байсан юм) ойрын хэд хоногт багтаад явна гэж түүнд амлалаа. Гэтэл мань хүн унааны тасалбарыг өөрөө очиж авч өгнө гэдэг юм байна. Би бүх мөнгөө, өөрөөр хэлбэл, арван мянга орчим рублээ гаргаж түүнд өглөө.
-Ийм цхээр яах юм бэ? гэж гайхан асууж байна.
Би хулгай зэлгийгээс эмээж байна, наад мөнгөө намайг явтал ариглаж хамгаалж бай гэх маягийн юм хэлсэн шүү болов. Тэр маань мөнгийг авч цүнхэндээ хийгээд, намайг жаал үнссэнээ, даанч өөрийг нь хүн амьтан хүлээж байгаа, гарцаагүй шаардлагад захирагдахаас өөр арга алга, түүнээс биш намайг ийм байдалд орхисноос үхсэн нь амар байна, маргааш хүрээд ирнэ гэж хэлэв. Юунаас ч битгий айгаарай гэж надаас гуйж гуйж явлаа.
Тэгэхэд бүрий болж байсан юм, арван сарын дунд үе шүү дээ. Би гэрлээ асаалгүй буйдан дээр хажуулж байгаад зүүрмэглэчихэж. Гэнэтхэн наймалж хажууд хүрээд ирж гээд сэрчихлээ. Харанхуйд тэмтрэн байж гэрлээ арай ядан асаав. Халаасны цагаа харвал шөнийн хоёр цаг болж байна, Би хэвтэхдээ өвчин тусах нь уу гэмээр байсан бол сэрэхдэа нэгэнт өвчтөн болжээ. Намрын харанхуй цонхны шилийг цөмлөн өрөөг бүрхэн авч би тэрхүү харанхуйд бэхэнд живэх лүгээ адил живж үхэх юм шиг гэнэтхэн санагддаа. Би хашгиран дуу алдаж, хэн нэгэн хүн рүү, үгүйдээн дээд давхрын ногөө орон сууцны барилгачин руугаа харайлгаж хүрэх санаа төрөв. Би ухаан тавьсан хүн шиг өөртэйгээ үзэлцдээ. Хүчлэн байж зуух руугаа очиж галаа асаалаа. Мод шажигнан асч, зуухны ам доргилоход бие жаахан гайгүй болох шиг... Би үүднийхээ өрөө рүү ухасхийж гэрлийг нь асаагаад, нэг шил цагаан дарс олж, бөглөөг нь аваад шилээр нь ууж эхлэв. Ингэснээр айдас жаахан дарагдаж, ямар ч атугай би барилгачныд очихоо больж буцаад зуух руугаа ирэв. Зуухныхаа амыг онгойлгосон чинь нүүр, гарыг юу юугүй төөнөж байна.
Тэгээд би,
-Надад гай зовлон нүүрлэснийг мэдээч. Хүрээд ир, ир, ир! гэж шивэгнэв.
Гэвч хэн ч ирдэггүй. Зууханд гал хүнгэнэн, цонх руу бороо шавшиж байна. Чингэхүй дор сүүлчийн явдал тохиосон юм. Би ширээнийхээ нүднээс романы гар бичмэл, иооргийн дэвтрүүдээ гаргаж ирээд шатааж эхлэв. Бичигтэй цаас муу ноцдог болохоор гар бичмэл шатаах гэдэг нүгэлтэй хзцүү ажил юмсанж. Хумсаа хугалан барин дэвтрүүдээ урж, түлээний хоорондуур босоогоор нь шургуулаад шилээврээр хуудсыг нь жаал онгично. Үе үе үнс пүргэн зовоож, галын долөнд багтран байвч би үл ажран үзэлцэж, тийнхүү роман маань хичнээн эсэргүүцэвч өөрийн эрхгүй сөнөж байна. Танил үгс нүдний өмнө бүрэлзэнэ. Хуудас шатахдаа дороос ДЭЭШ өрвөлзөн шарлах бөгөөд тэрхүү шар дэвсгэр дээр ч гзсэн үгс нь харагдсан хэвээр. Тэгээд цаас харлан шатаж, би шилээврээр адган гудрахад л тэр үгс сая алга болно.
Ингэж байтал хэн нэгэн хүн цонх аяархан маажлан тожигнуулав. Зүрх минь амаараа гарах шахан булгилж, би гүүлчийнхээ дэвтрийг гал руу хийчихээд үүдээ нээхээр ухасхийлээ. Зоориноос байшингийн орцны хаалга хүртэл тоосгон довжоотой. Бүдчин барин яарч очоод,
-Хэн бэ? гэж аяархан асуулаа.
-Би байна гэж нэгэн дуу хариулсан нь яах аргагүй манай хуний дуу.
Би өөрөө ч мэдэлгүй хаалганы түлхүүрийг эргүүлж, гинжийг мулталжээ. Тэр маань хамаг юм нь шал ус, үс HI. задарчихсан, нойтон хацартай, чичирсэн амьтан орж ирэнгүүтээ намайг тэврээд авлаа. Би ганцхан үгнээс цааш гарсангүй: -Чи... чи юу? гээд миний дуу тасарч хоёулаа шат уруудан гүйлээ. Тэр үүдний өрөөнд пальтогоо тайлж, бид хоёр нэгдүгээр өрөө рүү бушуухан орцгоов. Манай хүн аяархан дуу алдангуут, дороосоо ноцож эхлээд хараахан шатаж гүйцээгүй сүүлчийн багцийг нүцгэн гараараа галаас гаргаж шалан дээр хаяв. Тэр даруй өрөөгөөр дүүрэн утаа болох нь тэр. Би нөгөө цаасыг дэвслэн унтрааж, тэр маань буйдан дээр үхэдхийн унаад эхэр татан уйлж гарав.
Чимээгүй болсон хойно нь би түүнд,
-Би энэ романаас бүрмөсөн жигшсэн, бас айгаад байна. Надад өвчин тусч. Аймшигтай байна гэж хэлэв.
Тэр өндийж ирээд,
-Ээ, бурхан минь, чиний бие их муу байна. Яалаа гэж энэ вэ, яасан гэж? Би чамайгаа аврана, аврахдаа л нэг аврана. Юу гээчийн юм болох нь энэ вэ? гэж үглэж алдав.
Би түүний утаа, нулимсанд бөлцийсөн нүдийг харлаа, хүйтэн гар нь миний духыг илж байгааг мэдэрлээ.
-Би чамайг эдгээнэ, заавал эдгээнэ хэмээн амандаа үглэн миний мөр рүү шигдэж, -Чи тэгээд дахиж сэргээж бичнэ. Би өөртөө ганц хувь авах минь яалаа, даанч яав даа! гэж халаглав.
Тэгснээ хорондоо шазуур зуун ярзайж, ямар нэгэн ойлгомжгүй юм яримар болов. Дараа нь хөмхийгөө зууж байгаад түлэнхий хуудаснуудыг засч эмхлүүлж эхлэв. Энэ нь романы дунд хавийн нэг бүлэг байсан, чухам ямар бүлэг байсныг санахгүй байна. Тэрээр түлэнхий хуудаснуудыг нямбайлан цэгцпээд цаасанд ороож туузаар тоонолжлон боолоо. Биеэ барьж чадсан, шийдвэр төгс байгаа нь хөдөлгөөн болгоноос нь илт. Тэгээд дарс нэхэж уугаад тайван ярьж эхлэв.
-Худлаа хэлсний гор ингэж гардаг юм байна. Тийм учраас үүнээс хойш, түүнээс дааш худдаа хэлэхийг хүсэхгүй байна. Би одоо ч чамтай үлдсэн болж байна, гэхдээ би үүнийг ингэж хиймээргүй байна. Би түүнээс шөнө оргоод явчихсан юм шиг болно, тэр нэг насаараа тэгж бодож явах болно, би тэгүүлмээргүй байна. Тэр надад хэзээ ч, ямар ч муу юм хийж байгаагүй. Тэдний үйлдвэр дээр түймэр гарсаи учраас гэнэт дуудагдаад явчихсан. Одоо ингээд удахгүй буцаад ирнэ. Би маргааш өглөө түүнтэй хэл амаа олно, өөр хүнд хайртай гэдгийгээ хэлнэ, тэгээд чамдаа үүрд эргэж ирнэ. Харин чи ингүүлмээргүй байна уу, надад хэл?
-Миний муу хонгор, хөөрхий минь гэж. Чамайг ийм юм хийхийг би хэрхэвч зөвшөөрөхгүй. Би цаашдаа муудна, тийм
учраас надтай хамт балраг гэж би хүсэхгүй байна гэж би гүүнд хариулав.
-Шалтгаан нь ердөө л энэ үү? гээд манай хүн миний нүд рүү тулган ширтэв.
-Ердөө л энэ.
Тэр маань учир зүггүй сэргэж, над руу наалдан хүзүүгээр тэврээд,
-Би чамтай цуг балрана. Өглөө чиний энд байж байна гэж мэд хэмээн өгүүлэв.
За тэгээд миний амьдралдаа хамгийн сүүлд санаж буй юм юу вэ гэвэл, манай үүдний өрөөнөөс гарсан зурвас гэрэл, гэрхүү гэрэлд харагдаж байгаа түүний минь задгай үс, дугуй малгай, эрс шийдэмгий харц. Гаднах хаалган дээр цагаан боодолтой юмтай түүний бараа харлан харагдсаныг бас санаж байна.
-Би чамайг гаргаж өгмөөр байна, даанч ганцаараа буцаж нрэх тэнхэл алга, би айж байна.
-Бүү ай. Хэдхэн цаг тэс. Маргааш өглөө гэхэд би энд байна. Энэ бол миний амьдралдаа сонссон түүний сүүлчийн үгс
-Ч-шш гэж өвчтөн гэнэтхэн яриагаа тасалснаа, хуруугаа дээш нь зааж, -Өнөө шөнө сартай, тавгүй шөнө байна гэв.
Тэгээд тагт руу гараад нүднээс далд оров. Хонгилоор тэргэнцэр явж өнгөрөх, нэг хүн аяархан дуу алдах буюу эхэр татах дуу Иванд сонсдов.
Чимээ анир намдмагц зочин эргэж ирээд 120 дугаар өрөө эзэнтэй болсныг мэдээлэв. Толгойгоо буцааж өгөхийг шаардаж п\ и нэг хүнийг тийш нь оруулжээ. Хуучлагч хоёр санаа зовон кчгл' чимээгүй байцгааснаа төдөлгүй тайвширч яриагаа ургэлжчүүлIu ээв. Зочин амаа нээтэл, үнэхээр тавгүй шөнө юм Ш1, хонгилд дахиад хүний дуу гарсанд мань хүн Иваны чихэнд бараг наалдан маш аяархан ярихад түүний ярьсан зүйлийн,
-Түүнийг явснаас хойш нэг мөчлөгийн дараа манай тносыг хүн тогшлоо... хэмээсэн эхний өгүүлбэрээс бусдыг яруу найрагчаас өөр хэн ч сонссонгүй.
Овчтөний Иваны чихэнд яриад байгаа юм нь өөрийн нь санааг их зовоож байгаа бололтой. Нүүр нь байн байн татвалзана. Нүдэнд нь уур хилэн, айдас хослоно. Хэдийгээр сар тагтаар харагдахаа хэдийн больсон ч, сарны тийш зүглүүлээд гараараа нэг юм заагаад байв. Тэгээд гаднаас ямар ч дуу чимээ сонсогдохоо больмогц зочин Иванаас хөндийрч суугаад арай чанга ярьж эхлэв. -За тэгэхээр, нэгдүгээр сарын дундуур нэг шөнө, би товч нь л тасарсан болохоос нөгөө л хуучин пальтотойгоо хашаан дотроо даарч бээвийгээд зогсож байлаа. Миний ард голт борын бутыг тагласан овоолоотой хунгар, урд талд маань тэр дор бүдэгхэн гэгээтэй, хөшиг нь хаалттай манай бяцхан цонх байгаа, би нэг рүү нь тонгойгоод чагнасан чинь манай өрөөнд эгшигт хайрцаг тоглож байна. Миний сонссон юм энэ. Харин юу ч олж харж чадсангүй. Жаахан зогсозносноо би явган хаалгаар гудам руу гарлаа. Тэнд шуурга тавьж байна. Нэг нохой ухасхийгээд золтой л хөл дор орчихсонгүй, би айсандаа гудамны нөгөө талд гүйн гарав. Миний байнгым дагуул болсон айх, даарах хоёроос болоод би цөхрөнгөө барж гүйцсэн. Надад явах ч газар байхгүй, манай хөндлөн гудам тулж очдог гудамж руу гараад трамвайн доогуур үсрээд орчихоос хялбархан юм гэж, мэдээж, юу байхав. Дүүрэн гэрэлтэй, мөстсөн тэр хайрцагнуудыг би холхноос хардаг, дугуй нь дотор зурах мэт муухай хяхтнаж сонсогддог юм. Гэхдээ, хонгорхон хөрш минь, миний биеийн эд эс болгоныг айдас эзэмдчихсэнд хамаг учир бий. Тийм учраас би яг нохойноос айдаг шигээ трамвайнаас бас айдаг юм. Энэ байшинд надаас муухай өвчтэй хүн байхгүй, нээрэн шүү, та итгэж болно.
-Та тэрүүндээ хэл ам өгч болох шүү дээ гэж хөөрхий өвчтөнийг Иван өрөвдөн өгүүлэв. -Түүнээс гадна таны мөнгө чинь түүнд байгаа биз дээ? Мэдээж, тэр мөнгийг чинь хадгалж байгаа даа?
-Та эргэлзэхийн хэрэггүй, мэдээж, хадгалж байгаа. Харин та намайг нэг л ойлгохгүй байна аа даа? Эсвэл би аливаа юмыг хуучин шигээ эвлүүлж ярьж чадахаа больжээ гэвэл зүйтэй болох нь. Тэр хүүхэн одоо надад хэрэг болохгүй учраас би түүнийг нэг их өрөвдөхгүй байна. Хэл ам өгнө гэдэг чинь түүнд галзуугийн байшингаас л нэг захиа очно гэсэн үг. Ийм хаягтай байж захиа бичиж болох уу даа? Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн үү? Миний найз та тоглож байгаа байлгүй! Үгүй, түүнийг аз жаргалгүй болгох гэж үү? Би тэгдэг хүн биш.
Иван энэ тухайд мэтгэлцэж зүрхэлсэнгүй, чимээгүй байгаа ч гэсэн зочноо өрөвдөн, төлөөнөөс нь шаналан суув. Цаадах нь энэ хууч яриандаа сэтгэл сэдрэн зовж, хар малгайт толгойгоо дохигнуулан дохиж,
-Хөөрхий бүсгүй. Гэхдээ намайг одоо мартчихсан гэх горьдлого надад байна! гэв.
-Гэхдээ та эдгэрч болно шүү дээ... гэж Иван хулчийсхийн огүүлэв.
-Би эмчилгээгүй хүн. Стравинский намайг эдгээж хэвийн амьдралд буцааж оруулна гэж ярихад нь би түүнд үнэмшдэггүй юм. Тэр бодь сэтгэлтэн учраас намайг зүгээр л тайтгаруулах гэж тэр гэж зочин тайван хариулав. -Гэхдээ миний бие эрс дээрдсэнийг би үгүйсгэхгүй. Тэр ч яахав, би юу гэж ярьж байлаа? Жавар, нөгөө дүүлсэн трамвай. Ийм змнэлэг аль хэзээ нээгдсэнийг би мэдэж байсан болохоор цаашаа бүхэл бүтэн хот дундуур явган алхчихлаа. Мунхаг хэрэг шүү! Хотоос гараад би хөлдөж үхэх байсан байх, гэтэл санаандгүй тохиолдол намайг аварсан. Нэг ачааны машин юу нь ч юм хэмхрээд зогсчихсон. Би жолооч дээр нь очлоо, байцаан өнгөрүүлэх товчооноос дөрвөн километр орчмын цаана болсон хэрэг, тэгсэн чинь намайг өрөвдөж тоож байна, миний гайхсныг яахав. Машин наашаа явж байж. Тэгээд иамайг аваад явсан. Би зүүн хөлийнхөө хэдэн хурууг хөлдөөх төдийхнөөр аврагдсан. Хөлдсөнийг ч дор нь эдгээчихдэг юм билээ. Ингээд би энд дөрөвдэх сараа болж байна. Танд хэлэхэд, энд тун боломжийн санагдаад байгаа шүү. Элдэв мундаг төлөвлөгөө энэ тэр зохиох хэрэгцээ байхгүй, эрхэм хорш минь! Би, жишээлбэл, дэлхийн бөмбөрцгийг тойрох хүсэлтэй байсан юм. Одоо яая гэхэв, тийм хувьгүй болж таарлаа. Тэр бөмбөрцгийн тун өчүүхэн хэсгийг би харж байна. Түүн дээр байдаг юмны хамгийн сайхан нь энэ биш байх л даа, гэхдээ дахин хэлэхэд, энэ тэгтлээ нэг их муу биш. Одоо ингээд зун болох нь, Прасковья Федоровнагийн амлаж байгаагаар бол тагтан дээр ороонго өвс асаад 1хэлнэ. Хэлхээтэй түлхүүр миний боломжийг нзмэгдүүлсэн. Шөнөдөө cap мандана. Өө, одоо ч жаргачихаж. Би явах болчихжээ.
-Иешуа, Пилат хоёр цаашаа юу болсон бэ? Би мэдмээр байна, та ярьж өгөөч, би гуйж байна гэж Иван хүсэв.
-Өө, үгүй, үгүй гэж зочин эмзэглэв. -Би чичирч дагжихгүйгээр романаа дурсаж чадахгүй: Харин таны Хамбын цөөрмийн танил чинь энэ тухай надаас дээр ярихсан дна. За сайхан ярилцлаа, баярлалаа. Баяртай.
Тэгээд Иваныг яах учраа олоогүй байтал тор зөөлхөн шурдхийн хаагдаж, зочин далд орох нь тэр.


Top
   
PostPosted: Jul.28.16 8:58 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
XV бүлэг. НИКАНОР ИВАНОВИЧИЙН ЗҮҮД

Эмнэлгийн 119 дүгээр өрөөнд оруулсан улаан царайтай бүдүүн хүн Никанор Иванович Босой байсныг таамаглахад түвэггүй.
Харин мань хүн өмнө нь өөр газраар орсны учир профессор Стравинскийтэй шууд учраагүй аж.
Тэрхүү өөр газраас Никанор Ивановичийн санаанд тун бага юм хоцорчээ. Бичгийн ширээ, босоо шүүгээ, буйдан гурав л санаанд үлдэж.
Тэндхийхэн цус нь хөөрч, сэтгэл уймарснаас болж нүд нь булингартаж сүүмийсэн Никанор Ивановичтэй ярилцсан юмсанж. Гэтэл нэг л будлиун хачин яриа болж л дээ, яг үнэнийг хэлбэл ерөөсөө яриа шүү юм болсонгүй.
Никанор Ивановичид хамгийн түрүүнд тавьсан асуулт ийм байж:
-Та Никанор Иванович Босой, Цэцэрлэгийн гудамжны 302-Б дугаарын байшингийн байрны зөвлөлийн дарга уу?
Энэ асуултад Никанор Иванович муухай хөхрөн, нааш ч үгүй, цааш ч үгүй,
-Би Никанор, мэдээж, Никанор! Харин ямар үхсэн үлийнийх нь дарга байхав! гэж хариулжээ.
-Тэр чинь юу гэсэн үг вэ? гэж түүнээс асууцгааж.
-Юусах юу байхав. Би хэрвээ дарга юм бол түүнийг ад зэтгэр гэдгийг шууд тогтоох ёстой байсан! Биш юм бол юу юм бэ, тэр чинь? Хавчдаг шил нь хагархай... өмссөн, зүүсэн нь уранхай ноорхой... Гадаадын хүний орчуулагч гэж яаж тийм юм байх вэ дээ?
-Хэний тухай яриад байна вэ? гэж Никанор Ивановичоос цаадуул нь тодруулцгаав.
-Коровьев! Манай байшингийн 50 тоотод бүгчихээд байгаа. Коровьев гэж бичээрэй. Түүнийг нэн даруй барьж авах хэрэгтэй! Зургадугаар орцны гол хаалга гэж бич. Тэр этгээд тэнд байгаа гэж Никанор Иванович хариуд нь хашгирчээ.
-Валют хаанаас авсан бэ? гэж Никанор Ивановичоос оөриймсгөөр асууцгааж.
-Аливааг соёрхогч, авралт бурхан бүхнийг харж байгаа, надад өөр зам алга гэж Никанор Иванович эхлэв. -Гартаа хэзээ ч барьж үзээгүй, валют гэж юу болох тухай ажиг сэжиг ч байхгүй. Бурхан нүгэлт намайг гэсгээж байна хэмээн Никанор Иванович цамцныхаа товчыг нэг тайлж, нэг товчилж, загалмайлан залбирч барин үнэн санаанаасаа ярив. -Авч байсаан! Авч байсан нь үнэн, гэхдээ манай зөвлөлтийн мөнгийг л авч байсан! Мөнгө авч байрны бүртгэлд оруулах явдал байсан, үгүй гэхгүй. Манай нарийн бичгийн дарга Иролежнев ч ялгаагүй, мөн таарсан эр дээ! Байрны захиргааныхан цөм хулгайчид гэдгийг шууд хэлэх хэрэгтэй. Гэхдээ би валют авч үзээгүй!
Золигтохоо больж, доллар салхивчны хоолойд яаж орсныг хэл гэж хүсэхэд Никанор Иванович өвдөг сөхрөөд, зүймэл шалны модноос залгих гэсэн юм шиг амаа ангайн урагш тонгосхийжээ. Тэгснээ,
-Та бүхэн хүсвэл аваагүй гэдгээ нотолж шороо идье, тэгэх үү? Харин тэр Коровьев бол чөтгөр гэж гунганажээ.
Аливаа тэвчээрт хязгаар гэж байдаг болохоор ширээний ард суугсад Никанор Ивановичид хүний хэлээр ярьж эхлэх цаг болчихоод байгааг сануулж дуугаа өндөрсгөцгөөв.
Тэгтэл ч сөхөрч байснаа босон харайсан Никанор Ивановичийн ёрын муухай дуу нөгөө буйдант өрөөгөөр нэг хадаад явчих нь тэр:
-Нөгөөдөх чинь тэр! Тэр босоо шүүгээний ард байж байна! Тэр мушилзаад байна! Хавчдаг шил нь ч мөн... Түүнийг бариарай! Байраа рашаагнаарай!
Никанор Ивановичийн царайд цусны бараа тасарч, гар нь салгалан агаарт залбирснаа, үүд руү ухасхийж, ухарч буцаж, хэд хэд тэгснээ ямар нэг уншлага аялж, төдөлгүй дэмий солиороод эхэлжээ.
Никанор Ивановичтой ямар ч юм ярих бололцоогүй нь тов тодорхой болжээ. Түүнийг тэндээс гаргаж тусгай өрөөнд оруулсанд жаахан аядаж, гагцхүү залбиран санаашраад байх болжээ.
Мэдээжийн хэрэг, Цэцэрлэгийн гудамж руу явцгааж, 50 тоот байранд очицгоож. Гэвч ямар ч Коровьевыг тэндээс олсонгүй, тэр байшинд ямар нэгэн Коровьевыг мэдэх ч хүнгүй, харсан ч хүнгүй гэнэ. Талийгаач Берлиоз, Ялта руу явчихсан Лиходесь хоёрын эзэмшдэг байр хов хоосон, ажлын өрөөний шүүгээ савнуудын лац тамга хэн ч гар хүрээгүй, байх ёсоороо байжээ. Ирсэн хүмүүс Цэцэрлэгийн гудамжнаас ийм л юмтай буцацгаажээ. Харин тэдэнтэй байрны захиргааны сандарч уүлгэртсэн нарнйн бичгийн дарга Пролежнев цуг одсон аж.
Орой нь Никанор Ивановичийг Стравинскийн эмнэлэгт хүргэж иржээ. Тэнд ирээд тун дошгирсон тул Стравинскийн жороор тариа хийхээс өөр аргагүйд хүрч, тэгээд шөнө дөл өнгөрсөн хойно Никанор Иванович 119 дүгээр өрөөнд нойрссон боловч хаа нэгтээ зовиурлан ярагласаар байж.
Харин цаг өнгөрөх тусам нойр нь хөнгөрч, ёолж хөрвөөхөө болиод амьсгаа нь дарагдан жигдрээд ирсэн тул түүнийг ганцааранг нь орхижээ.
Тэгэхүй дор Никанор Иванович голчлон өнөөдрийнхөө зовлон жаргалаас үүдсэн зүүд зүүддэв. Эхлээд Никанор Ивановичийг гартаа алтан бүрээ барьсан хэдэн хүн гялалзсан том хаалга руу жигтэйхэн ёс төртэй аваачиж байна гэнэ.
Хаалган дээр нөгөөдүүл нь Никанор Ивановичид баяр хүргэн марш хөгжимдөж, дараа нь тэнгэр дээрээс хөгжилтэй хүнгэнэсэн дуугаар,
-Никанор Иванович, тавтай морилно уу! Валютаа тушаагаарай гэж байна гэнэ.
Ихэд гайхсан Никанор Иванович дээр нь тас хар чанга яригч байхыг олж үзэв.
Дараа нь мань хүн, яагаад ч юм, алтан адар дор нь болор чимэгт гэрэл сацарсан, хананд нь тосон дэнлүү сүүтгэнэсэн театрын танхимд байх аж. Хэмжээ нь багавтар ч гэсэн тун баян тансаг театр шиг бүх юм ёсоороо. Томсгосон алтан аравтуудаар од мэт толболон чимсэн хүрэн ягаан хамбан хөшиг татсан тайзтай, сануулагчийн мөглөнтэй, тэр ч байтугай үзэгчидтэй.
Энэ үзэгчид нь зөвхөн нэг хүйснийхэн буюу, яагаад ч юм, цөмөөрөө хууз сахалтай байсанд Никанор Иванович гайхасхийжээ. Түүнээс гадна театрын танхимд сандал байхгүй, бүх үзэгчид нь сайхан гөлчийтөл зүлгэсэн шалан дээр сууцгаажээ.
Никанор Иванович танихгүй олон хүний дунд орсондоо ичингүйрч, нэг хэсэг бишүүрхэн байснаа бусдын жишгийг дагаж, нэг шар толгойтой, сахалтай бүдүүн эр, нэг цонхигор царайтай үсэндээ баригдсан эр хоёрын дундуур орж зүймэл шалан дээр завилан суув. Сууж байсан хүмүүсийн хэн нь ч шинээр ирсэн хүнийг анзаарсангүй.
Гэтэл жижигхэн хонх аяархан жингэнэж, танхимийн гэрэл унтран, хошиг нээгдэхэд араараа битүү хамба татаастай гэрэл туссан тайз тодорч, дээр нь алтан хонх тавьсан авсаархан ширээ, тохойвчтой сандал хоёр харагдав.
Хөшигний араас торгон захтай хар пиджактай, сахлаа мөлчийтөл хусч, үсээ хагалан самнасан, их царайлаг чалуухан жүжигчин гарч ирлээ. Үзэгчид сэргэн цөм тайз руу харцаа хандуулцгаав. Жүжигчин мөглөн рүү дөхөж очоод гараа хооронд нь үрэв.
-Сууцгаагаад л байна уу? гэж жүжигчин уянгалаг баргил дуугаар асуугаад танхим руу мишээв.
-Сууцгааж байна, сууцгааж байна гэж танхимаас өтгөн шингэн янз янзын хоолой нэгэн дуугаар хариулав...
-Х-нн... хэмээн жүжигчин боддогошров. -Та нар чинь иасан залхдаггүй улс вэ? Би ерөөсөө ойлгохгүй юм. Хэн хүнгүй хүний ёсоор гадуур зугаацан, хаврын урь, нар салхинд цзнгэж байхад, та нар энд, энэ бүгчимхэн танхимд шалан дзэр хөшилдөөд! Эсвэл тийм сонирхолтой хөтөлбөр байгаа к >м уу? Гэвч дур эзнээ голдоггүй гэдэг дээ хэмээн жүжигчин иомчирхон айлдав.
Жүжигчин дараа нь дууныхаа өндөр нам, өнгө аясыг порчилж байгаад хөгжүүн чанга дуугаар ингэж зарлав:
-За, ингээд, манай хөтөлбөрийн дараачийн дугаарт байрны зөвлөлийн дарга бөгөөд цагаан хоолны гуанзны эрхлэгч Никанор Иванович Босой. Никанор Ивановичийг урьж байна!
Үзэгчид хариуд нь нэгэн зэрэг алга ташицгаалаа. Гайхаж хоцорсон Никанор Иванович нүдээ бүлтийлгэн суутал, хөтлөгч тайзны явган гэрлийн дээгүүр саравчлан, үзэгчдийн дундаас түүнийг олж хараад хуруугаараа эелдэгхэн гэгч нь дохиж тайз руу дуудав. Тэгвээс Никанор Иванович нэг мэдсэн чинь тайзан дээр гарчихсан байх аж.
Түүний дороос, урдаас тусч буй өнгөт чийдэнгийн хурд гэрэлд нүд нь гялбаснаас танхим үзэгчдийнхээ хамт харанхуйд алга болчихов.
-За, Никанор Иванович бидэнд үлгэр үзүүлж валютаа тушаагаарай гэж залуу жүжигчин өөриймсөг өгүүлэв.
Нам гүм болов. Никанор Иванович санаа алдаад,
-Бурхны нэрийг барьж тангараглая, надад даанч... гэж аяархан дуугарав.
Мань хүнийг үгээ хэлж дуусаагүй байтал танхим тэр аяараа дургүйцэн шуугилдав. Никанор Иванович самгардан чимээгүй болов.
-Миний ойлгосноор бол хэмээн хөтлөгч ам нээн, -Танд валют байхгүй гэж та бурхны нэрээр тангараг тавих гэсэн үү? гэж асуугаад Никанор Иванович руу өрөвдсөн янзтай харлаа.
-Яг тийм, байхгүй гэж Никанор Иванович хариулав.
-За, тийм байж. Тэгвэл зөвхөн танай авгай, та хоёр суудаг байрны жорлонгоос олдсон дөрвөн зуун доллар хаанаас гараад ирэх нь тэр вэ? Даруу бус байгааг минь өршөөгөөрэй гэж жүжигчин хэлэв.
-Илбэнийх! гэж нэг хүн харанхуй танхимаас зориуд егөв.
-Яг зөв, илбэнийх гэж Никанор Иванович хөтлөгчид ч биш, харанхуй танхим руу ч биш, эзэнгүй хариулаад, -Ад зэтгэр, эрээн өмсгөлт орчуулагч шургуулсан гэж хулчгархан тайлбарлав.
Гэтэл танхим дахиад дургүйцэн шуугив. Чимээ намдмагц жүжигчин,
-Ийм л мянгуужингийн үлгэр би өөрийн эрхгүй сонсож байна шүү дээ! Дөрвөн зуун доллар шургуулчихсан гэнэ! За, та нар байна, та нар бол валютчингууд! Та нараас
мэргэжилтний чинь хувьд асуухад, ийм юм байна гэж байх уу? хэмээн танхим руу хандав.
-Бид валютчин биш гэх ганц нэг гоморхсон дуу энд тэнд гарав.
-Гэхдээ ийм юм байна гэж байхгүй.
-Би бүрэн дүүрэн санал нэг байна гэж хөтлөгч итгэлтэй хэлэв.
-Харин юу шургуулж болохыг та бүхнээс асууя?
-Хүүхэд! гэх хэн нэгний дуу танхимаас гарав.
-Маш зүйтэй гэж хөтлөгч ам нийлснээ, -Хүүхэд, нэргүй захидал, ухуулах хуудас, цагийн тохиргоотой дэлбэрэх сумнаас авахуулаад шургуулж болох юм юу эс билээ, харин дөрвөн зуун доллар хэн ч шургуулахгүй, яагаад гэвэл орчлон дээр тийм тэнэг хүн заяа нь байхгүй гээд Никанор Иванович руу зэмлэнгүй харж, -Никанор Иванович, та миний урмыг хугаллаа! Би танд хичнээн их найдаж байсан гээч! Ингээд таны үзүүлбэр бүтэлгүй боллоо гэж гунигтай өгүүлэв.
Үзэгчдийн дундаас нэг хүн Никанор Ивановичид дургүйцэн шүгэлдэв. Танхимд бас,
-Наадах чинь валютчин! Иймэрхүү юмнуудаас болж л ямар ч буруугүй бид нар хохирч байна! гэж хашгиралдах еонсодлоо.
-Энэ хүнийг битгий зүхэцгээ. Энэ хүн гэмшинэ гэж хөтлөгч зөөлхөн хэлээд, -За, Никанор Иванович, суудалдаа оч доо! гэж нулимс мэлтэлзсэн цэнхэр нүдээр түүнийг харж огүүлэв.
Үүний дараа жүжигчин жижигхэн хонхоо жингэнүүлж,
-Завсарлага, шившигүүд ээ! гэж чанга хашгиран зарлав.
Тун санамсаргүй театрын тогтлолтод оролцож мэл гайхсан Никанор Иванович дахиад шалан дээрх байрандаа ирчихжээ. Гэтэл танхим тас харанхуй болж, ханан дээр "Валютаа тушаацгаагтун!” гэсэн үсэгтэй улаан гэрлүүд энд тэндгүй улалзан асч байна гэж зүүддэв. Дараа нь хөшиг ц;1хин нээгдэж, хөтлөгч шинэ урилгаа зарлав:
-Сергей Герардович Дунчилийг тайзнаа урьж байна!
Дунчиль тавь эргэм насны нүдэнд дулаахан хэрнээ лминдаа арчаагүй эр аж.
-Сергей Герардович хэмээн хөтлөгч түүнд хандав.
Ингэхэд та бүтэн cap хагас энд суучихаад үлдсэн валютаа тушаахаас цааргалаад байх юм. Танд валютын ямар ч хорэгцээ байхгүй, харин улс оронд хичнээн их хэрэгтэй байгаа билээ, гэтэл та өөрийнхөөрөө зүтгээд байдаг. Та
боловсон хүн, энэ бүхний учрыг маш сайн мэдэж байгаа, тэгсэн хэрнээ миний үгэнд оръё гэж бодохгүй байна.
-Надад дахиад валют байхгүй учраас, харамсалтай нь, яах ч арга алга даа гэж Дунчиль тайван өчив.
-Тэгвэл, үгүйдээн, очир алмаас байхгүй гэж үү?
-Очир алмаас ч байхгүй.
Жүжигчин толгойгоо гудайлган бодлогоширсноо алгаа нэгэнтээ ташив. Хөшигний араас захгүй пальто, жижигхэп бүрх малгайтай буюу яг орчин үеийн маягаар хувцасласап дунд эргэм насны авхай гарч ирлээ. Авхай сандарсап царайтай харагдана. Дунчиль түүнийг огт тоосон шинжгүй харав.
-Энэ эмэгтэй хэн бэ? гэж хөтлөгч Дунчилиэс асуув.
-Энэ миний авгай гэж Дунчиль гудиггүй хариулаад хүүхний урт хүзүү рүү зэвүүцэх аястай харлаа.
-Хатагтай Дунчиль, бид нэг ийм асуудлаар танд түвэг удаж байна хэмээн хөтлөгч эмэгтэйд хандав. -Танай нөхөрт дахиад валют бий юу гэж танаас асуух гэсэн юм?
-Манай хүн тэгэхэд бүгдийг нь тушаачихсан гэж хатагтай Дунчиль сэтгэл догддон өчив.
-За тэгвэл яахав, тийм бол тийм л байж гэж жүжигчип өгүүлэв.
-Хэрэв бүгдийг нь тушаачихсан бол бид Сергей Герардовичоос хагацах хэрэг болох нь, одоо яая гэхэв! Сергей Герардович та таалахсан бол эндээс явж болно хэмээгээд хөтлөгч их ёсорхуу дохив.
Дунчиль дориун дарайтай тайван эргэж, хөшигний араар орохыг завдав. Тэгтэл хөтлөгч,
-Жаахан хүлээзнэнэ үү! Салахын өмнө манай хөтөлбөрийн бас нэг үзүүлбэрийг та болгооно уу гээд дахии алгаа ташив.
Ар талын хөшиг ярагдаж, алтан цар барьсан, бүжгийн даашинзтай ганган бүсгүй гарч ирлээ. Тэрхүү царан дээр судалтай туузаар ногтлон уясан тэвхгэр багц, тал бүр тийшээ хөх, шар, улаан туяа сацруулеан очир алмаасан сондор хоёр байх ажээ.
Дунчиль алхам ухартусан царай нь цайгаад явчихав. Танхимд нам гүм болов.
-Арван найман мянган доллар, алтаар дөчин мянгад үнэлэгдэх сондор хэмээн жүжигчин ёслол төгөлдөр зарлав. -Үүнийг Сергей Герардович Харьков хотноо нууц амраг Ида Геркулановна Ворсын орон сууцанд хадгалж байжээ.
Бидний бахархан харж байгаа энэ бүсгүй Ида Геркулановна бөгөөд тэрээр хувь хүний гэрт хий хэвтэж байсан, гэхдээ үнэлж баршгүй энэ эрдэнэс баялгыг илрүүлэхэд бидэнд сайхан сэтгэлээр тусалсан юм. Ида Геркулановна, танд их баярлалаа.
Ганган хүүхэн шүдээ яралзуулан инээмсэглэхэд эрэвгэрхэн сормуус нь дэрвэлзэв.
-Харин таны гэмгүй шударга царайлах хуурамч дүрийн цаана сувдаг аалз, худалч, мэхлээчин гайхал нуугдаж байсан байна. -Та муйхар зөрүүд зангаараа cap хагасын хугацаанд биднийг ёстой шар махтай маань хатаалаа. Одоо гэртээ харь, гэргий чинь таны тамыг цайлгаад өгөх байлгүй, тэр таны шийтгэл болог гэж жүжигчин Дунчильд хэлэв.
Дунчиль гуйвлан, юу юугүй унах нь уу гэтэл, ашгүй, хэн нэгний тусч гар түшээд авлаа. Тэгтэл ч урд талын хөшиг хаагдаж, тайзан дээр байгсад үзэгчдийн нүднээс далд оров.
Танхимыг донсолтол нь алга нижигнүүлж, түүнээс болж чийдэнгийн болор чимэгнээс оч маналзан байх шиг Пиканор Ивановичид санагджээ. Урд талын хөшиг буцаад дээш сөхөгдөхөд тайзан дээр өнчин жүжигчнээс өөр хэн ч байсангүй. Тэрээр мэхийн ёсолж, дахин алга нижигнэтэл ташуулаад,
-Саяны Дунчилийн дүрээр манай хөтөлбөр та бүхэнд жинхэнэ хэлбэржсэн илжигийг үзүүллээ хэмээн эхлэв.
1>и валютыг нууцлан хадгалахыг ямар ч учир утгагүй зүйл гэж өчигдөр ярьж байсан шүү дээ. Ямар ч нөхцөлд түүнийг ашиглаж чадах хүн байхгүй, та бүхэн үүнд итгээрэй. Наад зах нь энэ Дунчилийг аваад үзье. Энэ бол цалин цавуу сайтай, дутах гудах юмгүй хүн. Сайхан орон Онйртай, авгайтай, гоё нууц амрагтай. Тийм хүн чинь иалют, эрдэнэсийн чулуугаа тушаачихаад хөнддөнгийн лай ювлонгүй, мөрөерөө амар жимэр аж төрдөг байгаа даа, 1’ЭГэхэд энэ шунахай маанаг яаж байна, өөрөө зөрүүдэлсээр бнйгаад түмний нүдэн дээр булхайгаа дэлгэж, нэмэрт нь гэр бүл дотроо амар заяа үзэхээргүй нүгэл хураалаа. За ингээд, хон тушаах вэ? Хүсэлтэй хүн алга уу? За тэгвэл, дараачийн дугаарт нь бидний зориуд урьсан, яриан жүжгийн авьяаслаг мастер, жүжигчин Савва Потапович Куролесов яруу найрагч 11ушкины “Хирэг хөлөг баатар”-ын хэсгээс тоглоно.
Зарлагдсан Куролесов тэр даруй тайзан дээр гарч ирснийг үзэхүл цагаан зангиатай, фрак өмссөн, сахлаа хуссан, чацархуу махлаг эр аж.
Тэрээр элдэв оршил удиртгалгүй шууд царайгаа барайлган, алтан хонх руу жишин хялайж, хүний дуу гэхэд хэцүү дуугаар ярьж эхлэв:
-Язгууртны нэгэн аавын цээж нэг завхай өлөгчинтэй учрахаа хүлээн бүхийд...
Тэгснээ Куролесов өөрийнхөө тухай зөндөөн муу амлав гэнэ. Түүний өмнө усан бороон дунд нэг бэлэвсэн хүүхэн өвдөг сөхрөн уйлж унжсан боловч жүжигчний цэвдэг зүрхийг уярааж чадаагүйг Куролесов хүлээн зөвшөөрч байгааг Никанор Иванович сонсов. Никанор Иванович зүүдлэхээсээ өмнө яруу найрагч Пушкины бүтээлийн тухай өчүүхэн ч үл холтлох боловч, өдөр болгон нэг бус удаа: “Байрны хөлсийг тэгээд Пушкин төлөх болж байна уу?” эсвэл ‘Тэгвэл шатны чийдэнг Пушкин эрэгдээд авчихсан болж таарах нь уу?”, ‘Түлшийг маань Пушкин худалдаж авч өгөх нь ээ дээ?” гэх зэргээр ярьж заншсан болохоор найрагчийг өөрийг нь харин сайн мэднэ.
Одоо түүний нэг бүтээлтэй ийнхүү танилцаад Никанор Иванович өнчин өрөөсөн хүүхэдтэй, усан борооноор өвдөг сөгдөн суугаа хүүхнийг дотроо төсөөлөн гунигт автаж, “Энэ Куролесов ч аргагүй л гайхал юм!” гэж өөрийн эрхгүй боддоо.
Гэтэл цаадах нь дуугаа улам чангалан, гэмшиж байснаа гэнэтхэн тайзан дээр байхгүй нэгэн хүнтэй ярилцаж, түүнийгээ төлөөлөн өөрөө өөртөө хариулж, тэгэхдээ өөрийгөө нэг бол “эзэнтэн”, нэг бол “ноён”, нэг бол “эцэг”, нэг бол “хүү”, нэг бол “та”, нэг бол “чи” гэхчилэн нэрлэж байх тул Никанор Иванович үнэнхүү будилж гүйцжээ.
Жүжигчин, ‘Түлхүүр! Миний түлхүүр!” гэж хашгираад шалан дээр пидхийн унаж, хоолой нь чийхран, зангиагаа зугуухан чангаан адгийн үхлээр үхлээ гэдэг ганцхан зүйл л Никанор Иванович ойлгожээ.
Куролесов үхсэнээ босч ирээд, өмднийхөө тоосыг гүвэнгүүт мэхийн ёсолж хуурамч инээмсэглээд, оочин цоочин алга ташилтаар үдүүлж тайзнаас далд оров. Хөтлөгч залгуулан яриагаа эхлэв.
-Та бид Савва Потаповичийн “Хирэг хөлөг баатар”-ын хэсгээс үзүүлсэн гайхамшигт тоглолтыг сонсоцгоолоо. Энэ дайчин лусын болоод хурмастын олон сэргэлэн охин тэнгэр өөрийг нь шавж авна, энэ мэтийн олон сайхан учраа заяана гэж горьдсон. Гэтэл, энэ бүхэн горьдсоных нь гарз болсныг та бүхэн харцгаалаа, ямар ч охин тэнгэр түүнийг шавж авсангүй.
урлагийн бурхад түүнд ямар ч хишиг буян хайрласангүй, харин ч болвоос валют, эрдэнэсийн чулуутай авдар дээр сууж байгаад харвалт авч чөтгөр шулам руугаа тонилон үхэж, энэ орчлонгоос ёрын муухайгаар хальж одпоо. Та нар валютаа тушаахгүй бол иймэрхүү маягийн юм, эсвэл бүр дор юм болно гэдгийг та бүхэнд сэрэмжлэн сануулъя!
Пушкины найраглал тэгж нөлөөлөв үү, эсвэл хөтлөгчийн хөвөрсөн үг үү, ямар ч гэсэн танхимаас,
-Би валютаа тушаана гэх ичингүйрсэн дуу гэнэт гарлаа.
-Тайз руу морилж соёрхоно уу! гэж хөтлөгч харанхуй танхим руу хараачлан эелдэгхэн урив.
Тэгтэл ч царайг нь харвал гурван долоо хоног хэртэй сахлаа хусаагүй, цав цагаан сэвлэгтэй нэг намхан иргэн тайзан дээр гарч ирлээ.
-Уучлаарай, таны овог хэн билээ? гэж хөтлөгч лавлав.
-Николай Канавкин гэж сайхь хүн ичингүйрч өгүүлэв.
-А-аан! Иргэн Канавкин, их таатай байна, тэгэхээр яана гэж байгаа билээ?
-Тушаана гэж Канавкин аяархан хэлэв.
-Хэдийг?
-Мянган доллар, аравтын алтан зоос хорин ширхэг.
-Сайх-аан! Байгаа бүх юм чинь үү?
Хөтлөгч Канавкины яг нүд рүү нь ширтэхэд Никанор Ивановичид тэр нүднээс рентген туяа шиг Канавкиныг нэвт гэрэлтүүлсэн туяа сацрах мэт санагдав. Танхимынхан амьсгаагаа барилаа.
Хөтлөгч тэгж тэгж,
-Үнэмшлээ! хэмээн дуу алдан харцаа зөөллөв. -Үнэмш- лээ! Энэ нүд худдаа хэлэхгүй байна. Та нар хүннй нүдний ач холбогдлыг дутуу үнэлж байгаад та бүхний гол алдаа байгаа гэж би та нарт хичнээн удаа хэлсэн билээ. Хэл бол үнэнийг нууж чадна, нүд бол хэзээ ч үгүй гэдгийг ойлгож авцгаа! Танд гэнэдүүлсэн асуулт тавилаа гэхэд та цочиж хэрдхийлгүй үнэнийг нуухын тулд хормын дотор биеэ төв болгочихсон, юу хэлэхээ мэдчихсэн, тэгээд юу ч болоогүй юм шиг дарайлан, нээрэн тийм байх гэмээр барим тавим ярьж гарна, гэтэл асуултнаар үргэсэн нөгөө үнэн чинь сэтгэлийн ёроол дотроос эгшин зуурт нүдэнд харван очдог тул юм тэгээд болох нь тэр дээ. Хоёр нүдийг чинь дор нь анзаараад л таныг бариад авна!
Жүжигчин ам халан, айхтар үнэмшилтэй ингэж айлдаад Канавкинаас,
-Хаана нуусан бэ? гэж найланхай гэгч нь лавлав.
-Манай нагацэгч Пороховниковагийнд, Пречистенкад...
-А-ан! Энэ чинь... байз хөөе... энэ чинь Клавдия Ильиничнагийнд болох нь уу?
-Тийм.
-Өө, тийм, тийм, тийм! Жижгэвтэр байшин уу? Нөгөө талдаа хайсан хашаатай биз дээ? Мэдэлгүй яахав, мэднэ! Тэнд та хааш нь хийчихдэг байна?
-Зооринд, чихрийн хайрцганд...
Жүжигчин сүүрс алдан гайхаж,
-Үгүй ийм юм гэж бас байдаг аа? Тэнд чинь юу ч үгүй чийг идээд хөгцөрчихнө шүү дээ! Ийм хүмүүст валют хадгалуулна гэж хүний толгойд багтах уу? А-ан? Нээрэн, яг хүүхэд шиг! гэж уулгалав.
Хээгүйтэж буруу хэрэг хийснээ Канавкин өөрөө ч бас ойлгож, сэгсгэр толгойгоо ганзгапчихав.
-Мөнгийг чинь арай нагац эгчийн зооринд хадгалдаггүй байх аа, тэнд чинь, жишээлэхэд, харх мэрчихэж мэднэ шүү дээ, мөнгө чинь улсын банкинд, хуурай агаартай, харуул хамгаалалттай тусгай байранд хадгалагдаж байх ёстой! Канавкин, ёстой ичмээр юм! Та чинь насанд хүрсэн том хүн шүү дээ!
Канавкин орох байх газраа олж ядан, юу хийхээ мэдэхгүй, дэмий л ганц хуруугаараа пиджакныхаа энгэрийг маажлан зогсоно.
-За яахав хэмээн жүжигчин зөөлрөв. -Өнгөрсөн юмыг дурссан хүн... гэснээ гэнэтхэн, -Нээрэн, машин дахин дахин явуулаад байхгүй, нэг мөр шийдчих хэрэгтэй л дээ... Эгчид чинь өөрт нь бас байгаа биз дээ? А-ан? гэж асуув.
Тэгнэ чинээ санаагүй Канавкин цочирдон овсхийж, театрын танхимд нам гүм боллоо.
-Хөөе, Канавкин гэж хөтлөгч зэмлэх аястай ч эелдэгхэн өгүүлэв. -Би мань хүнийг магтаад байдаг! Гэтэл энэний байж байгааг, юу ч болоогүй байхад таг болчихдог! Энэ чинь утгагүй гэж мэд, Канавкин! Би тун сая нүдний тухай яриа биз дээ. Эгчид чинь юм байгаа нь илт байна. Та яахаараа биднийг ингэж дэмий зовоож байдаг юм бэ?
-Бий! гэж Канавкин хавтай хашгирав.
-Сайхан, сайхан! гэжхөтлөгч дуу алдав.
-Сайхаан! хэмээн танхимаар нэг орилолдов.
Чимээ намдмагц хөтлөгч Канавкинд баяр хүргэж гар бариад. машинаар хот руу, гэрт нь хүргэж өгөхөөр болов.
Мөн хөшигний араар хэн нэгэнд тэрхүү машинаар эгчийнд нь очиж түүнийг эмэгтэйчүүдийн театрын хөтөлбөрт оролцуулахаар залж авчир гэж тушаал буулгажээ.
-Би нэг юм асуух гэсэн юм, эгч чинь өөрийнхийгөө хаана нууж байдгаа яриагүй биз? хэмээн хөтлөгч Канавкинд тамхи өгч, асаасан шүдэнзээ дөхүүлэн сайхан загнаж лавлав. Цаадах нь тамхиа асаах зуур гунигтайхан мушилзав.
-Итгэж байна, итгэж байна. Тэр хөгшин бэрд энэ тухай зээдээ байтугай, чөтгөрт ч заяа нь хэлэхгүй гэж жүжигчин санаа алдаад, -За яахав, түүний хүнлэг мэдрэмжийг сэргээх гээд үзнэ дээ. Тэр чавганцын мөнгөний шуналд автсан арчаагүй доторт ганц нэг чавхдас илжрээгүй байж ч мэдэх юм. За, баяртай, Канавкин!
Тэгээд сэтгэл цэлмэсэн Канавкин явж одов. Жүжигчин валют тушаах хүсэлтэй хүн байгаа эсэхийг лавлахад хариуд нь ямар ч чимээ гарсангүй.
-Нээрэн гайхлууд шүү! гэж жүжигчин дал мөрөө хавчин огүүлэхүйд хөшиг бууж түүнийг халхаллаа.
Гэрэл унтарч нэг хэсэгтээ харанхуй болоход аль нэг алс тэртээгээс ‘Тэнд бөөн алт хэвтэнэ, тэр бол бүгд минийх!” хэмээн дуулах чичирхийлсэн цээл хоолой сонсдон байв.
Дараа нь мөн л апсаае хоёр дахин алга таших сонсдов.
-Эмэгтэйчүүдийн театрт нэг авхай юмаа тушааж байна! гэж Никанор Ивановичийн хөрш шар үстэй бавгар сахалт гэнэтхэн ам нээж санаа алдав. -Ээ хөөрхий, миний муусайн галуунууд! Эрхэм минь, би Лианозовад баахан зодооч пшуутай хүн. Намайг эзгүйд тэд маань мажийчих болов уу л гэж айх юм. Эрэлхэг шувууд, бас энхрий амьтад, арчилгаа, маллагаа хэрэгтэй... Э-эх, гаиуугүй бол ч яахав! Пушкинээр намайг айлгана гэвэл санасны гарз гээд тэрээр дахин санаашрав.
Тэгтэл танхимд хурц гэрэл асч, хаалга болгоноор өндөр цагаан малгайтай, том халбага барьсан баахан тогооч нар ховрөн орж ирлээ гэж Никанор Иванович зүүдлэв. Туслах банди нар нь том торхтой шөл, тэвштэй хэрчсэн хар талх оруулж ирэв. Үзэгчид сэргээд явчихав. Хөгжүүн тогооч нар театрын хорхойтнуудын дундуур сүлжин, төмөр тавганд шол аягалж, талх тараалаа.
-Хоолоо идэцгээ, валютаа тушаацгаа! Та бүхэн энд сууцгаахын хэрэг юу байна? Энэ усан шөлийг гударч байх имар олиг байхав. Гэртээ харьж уусан шиг уучихаад, хоолоо ИДВэл хичнээн сайхан бэ! гэж тогооч нар хашгиратщана.
-За, жишээлбэл, чи, энд юугаа хийгээд суугаад салахгүй байгаа юм бэ? гэж улаан ягаан хүзүүтэй бүдүүн тогооч Никанор Ивановичид байцааны ганц навч хөвж яваа тавагтай шөл сарвайх зуураа түүнээс асуулаа.
-Байхгүй! Байхгүй! Надад байхгүй! Ойлгож байна уу, байхгүй! гэж Никанор Иванович хариуд нь муухай дуугаар хашгирав.
-Байхгүй ээ? гэж тогооч бүдүүн дуугаар аянга ниргэх шиг тасхийснээ, -Байхгүй ээ? гэж эмэгтэй хүний эелдэгхэн дуугаар асуугаад, -Байхгүй, байхгүй гэж тайвшруулан бувтнаад бага эмч Прасковья Федоровна болж хувирлаа.
Эмч авгай нойрондоо ёолон буй Никанор Ивановичийн мөрнөөс зөөлхөн таталж байх аж. Тэгвээс тогооч нар замхран алга болж, театр ч хөшигтэй юутай хээтэйгээ нурж арилав. Никанор Иванович нулимс дүүрэн нүдээрээ эмнэлгийнхээ өрөөг таньж, цагаан халаадтай хоёр хүнийг олж үзсэн нь хүмүүст зөвлөлгөө өгөх гэж давшлаад байгаа түрэмгий тогооч нар биш харин эмч, хажууд нь гартаа төмөр таваг биш, самбайн дээр тариур тавьсан пял барьсан аанай Прасковья Федоровна хоёр ажээ.
-Энэ чинь одоо юу гээч вэ. Надад байхгүй, байхгүй! Тэдэнд Пушкин л валютаа тушаана биз. Байхгүй хэмээн Никанор Иванович түүнийг тарьж байх хооронд гаслан үглэв.
-Байхгүй, байхгүй. Байхгүйн төлөө баалдаггүй гэдэг шүү дээ гэж нинжин сэтгэлээр Прасковья Федоровна түүнийг тайвшруулав.
Никанор Иванович тариулсны дараа бие нь овоо хөнгөрч, тэгсхийгээд элдэв зүүд зөнгүй нойронд автав.
Гэхдээ түүний хашгирсны балгаар хажуу талын хоёр өрөөнд түгшүүр үүсч, 120 дугаар өрөөний өвчтөн сэрээд толгойгоо хайгаад эхэлсэн бол 118 дугаар өрөөний үл мэдэгдэх мастер амьдралынхаа сүүлчийн намрыг нэгэн гаслант шөнө, зоорины байрны хаалган дээрх зурвас гэрэл, задгай гэзэг энэ тэрээ дурсан, cap руу харан гайхширч, гунигт автан, сандралд оржээ.
118 дугаар өрөөний түгшүүр тагтаар дамжин Иван руу хийсч ирсэнд мань хүн бас нойрноос сэрж уйлж эхлэв. Эмч толгойн согогтой уймарсан өвчтөнгүүдийг цөмийг нь тайвшруулж, цаадуул нь дахиад нойрсодгоож эхлэв. Хамгийн сүүлд Иван л голын дээгүүр үүрийн гэгээ хаяарахын үес нойрсов. Эм хамаг биеэр нь тархан шингэсний дараа тэрээр усны давалгаанд илбүүлсэн мэт сайхан тайвширчээ. Бие нь сэргэн хөнгөрч толгой нь нойрны бүлээн мананд умбалаа. Тийнхүү зүүрмэглэхдээ үүрийн шувууд ойд шулганаж эхлэхийг хамгийн сүүлд мэдрэв. Төдөлгүй шувуудын дуу замхарч, мань хүн Халзан уул руу нар хэдийн тонгойчихсон, эл уул хоёр давхар бүслэгдсэн байна... хэмээн зүүдэлж эхлэв.


Top
   
PostPosted: Jul.28.16 9:14 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 70
XVI бүлэг. ЦААЗ

Халзан уул руу нар хэдийн тонгойчихсон, эл уул хоёр давхар бүслэгдсэн байна.
Үд дундын алдад захирагчийн урдуур зам хөндлөн гарсан морин цэргийн хороо хотын Хевров хаалга руу давхин ирлээ. Тэдний замыг хэдийн чөлөөлөөд бэлтгэчихсэн байж. Каппадокийн хорооны явган цэргүүд цугларсан хүмүүс, луус, тэмээн хөсгийг хоёр тийш нь яран шахаж, тэрхүү чөлөөгөөр морьт хороо тэнгэрт тулам цагаан тоос хадуулан давхилдсаар Вифлеем орох өмнө зүгийн зам, Яффа орох баруун хойт чиглэлийн зам хоёрын уулзвар дээр хүрч ирснээ баруун хойт замаар довтолгон оддоо. Мөнхүү капподокийнхон Ершалаим орж баяр үзэхээр яаравчлан яваа аянчин, мөргөлчин, гийчдийг унаа хөсөгтэй нь замаас урьдчилан гаргаж, өөрсдөө замын хоёр захаар тархан байраа эзэлцгээжээ. Мөргөлчин олон ногоон дээр түр барьсан эрээн асар майхнаа орхин капподокийнхны араар зогсоцгоолоо. Морьт хороо километр хэртэй давхиж Дахим легионы хоёрдугаар хороог гүйцэж түрүүлээд, дахин нэг километр яваад Халзан уулын бэлд хамгийн түрүүнд хүрлээ. Энд цэргүүд мориноосоо бууцгаав. Хороон дарга цэргүүдээ салаа болгон хувааж, тэдгээр салаа намхан толгой руу Яффын замаас өгсөх ганцхан чөлөө үлдээгээд тэрхүү толгойн бэлийг бүхэлд нь бүсэлж авав.
Хэсэг хугацааны дараа тэдний араас хоёрдугаар хорооныхон ирж, толгой өөд жаахан өгсөөд түүнийг титэмлэн бүслэлээ.
Эцэст нь Хархны Эрлэг Маркийн удирдсан зуут дөхөж мрлээ. Энэ зуут хоёр хуваагдан замын хоёр талаар гинж мэт хөврөх бөгөөд тэрхүү гинжний хоорондуур хүзүүнд нь зандалчин, самуун дэгдээгч” гэж арамай, герег хоёр хэлээр бичсэн цагаан банзан пайз зүүлттэй гурван ялтан бүхий
хөсөг тэргийг нууц харуулынхан хуяглан авч явна. Түүний араас хөндлөвчтэй шинэхэн шулсан шон, оосор, хүрз, хувин, сүх зэргийг ачсан хэдэн тэрэг дагажээ. Тэдгээр тэргэн дээр зургаан хороогч сууж явна. Араас нь морь унасан зуутын дарга Марк, Ершалаимын сүмийн харуулын дарга, бас Пилаттай ордны бүрэнхий өрөөнд хоромхон төдий уулзсан нөгөө юүдэнтэй хүн гурав явна. Цувааны төгсгөлийг гар гараасаа барилцсан цэргүүд гинжлэн хааж, тэдгээрийн араас шатам халууныг эс тоон, сонин юмаар нүдээ хужирлахыг хүссэн хоёр мянга орчим сониуч улс явцгааж байна.
Хотын энэ сониуч зантангууд дээр одоо саваагүй мөргөлчид замаас нэмэгддээ. Тэднийг цувааны сүүл рүү элдэв хориг саадгүй оруулжээ. Үд дундын үед Пилатын хашгиран тунхагласан шийдвэрийг эдүгээ мөн зарласаар яваа зарч нарын цангинам дуунд урт цуваа хөтлөгдөн Халзан уул өөд хөвөрлөө.
Морьт хорооныхон цувааг бүхэлд нь бүслэлт рүү оруулсан бол хоёрдугаар зуутынхан зөвхөн цаазанд холбогдох хэсгийг дээш нь өнгөрүүлээд хурсан олныг тэр даруй толгойг тойруулан тараасанд тэд дээд талаасаа явган цэргийнхэнд, доод талаасаа морин цэргийнхэнд бүслүүлсэн мэт болвой. Ийнхүү сонирхогчид нэлээд сийрэг буй явган цэргийнхний хоорондуур цаазыг харна гэсэн үг.
За ингээд, цуваа уул өгсөж эхэлснээс хойш гурван цаг өнгөрч, нар хэдийн Халзан уул руу тонгойсон ч халуун тэсэхүйеэ бэрх хэвээр, хоёр бүслэлтийн цэргүүд наранд шарагдаж наждаа эддэхийн хажуугаар уйдахын зовлонд давхар нэрвэгдсэндээ гурван зандалчинг дотроо зүхэцгээн, бодийг нь бушуухан хөтлөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэцгээх бүлгээ.
Толгойн бэлд, өгсөх замын эхэнд албаа гүйцэтгэж буй хороон дарга, хөлөрсөн цагаан цамц нь нуруунд нь наалдаж харласан, дух нь шал нойтон жижигхэн эр нэгдүгээр салааны ширэн хувин руу байн байн очиж, түүнээс гараараа ус утган ууж, толгойныхоо ороолтыг шавшина. Тийнхүү бяцхан амсхийгээд буцаж, толгойн оройд хүрэх тоост замыг хэмжих мэт тэрүүхэндээ дээш доош өгсөж уруудан холхиход урт сэлэм нь түүний олон үдээтэй савхин гутлыг хавиран байна. Дарга цэргүүддээ тэсвэр тэвчээрийн үлгэр үзүүлэх санаатай ч, тэднийгээ өрөвдөн хулсан жаднуудаа газарт шовойлгон хатгаж, дээгүүр нь цагаан цувнуудаа нөмөргөн сүүдэр барихыг зөвшөөрчээ. Морин цэргийнхэн ийм шовгорууддаа
орж хайр гамгүй төөнөх нарнаас нуугдацгаана. Ширэн хувингууд дорхноо хоосрох тул цэргүүд салаа салаагаараа ээлжлэн, уулын хормойн судагт чөргөр ялмын моддын шингэхэн сүүдэрт энэ тамын халуунд хоногоо тоолон буй булингартай горхи руу усанд явцгаана. Номхорсон морьдыг барьж байгаа хөтөч нар мөн горхины дэргэд сүүдэр олж ядан гиюүрцгээнэ.
Цэргүүд тарчилж байгаа, үүнээсээ болж зандалчдыг зүхэж байгаа нь ойлгомжтой. Захирагчийн үзэн яддаг Ершалаим хотод даазын үеэр эмх замбараагүй явдал үүсч магадгүй гэсэн түүний болгоомжлол, аз дайрахад, талаар болжээ. Цаазын ажиллагааны дөрөвдэх цаг болоход ёстой тэгнэ чинээ санаагүй юм болж, хоёр бүслэлтийн дунд нэг ч хүн үлдсэнгүй. Нар хурсан олныг хуйхлан шатааж, Ершалаим руу буцаагаад хөөчихжээ. Ромын хоёр зуутын бүслэлтийн дотор зөвхөн, хэнийх нь бүү мэд, энэ толгой дээр яах гэж гарч ирсэн нь бас бүү мэд, хоёр нохой л үлджээ. Халуун нар нохдын ч элдэнгий нь хангаж өгсөн тул хөөрхий хоёр адгуус, нарнаас айдаггүй цорын ганц амьтан болох, улайссан чулууны хоорондуур, том өргөстэй мөлхөө ороонгины дундуур жадгадан буй ногоон нуруут гүрвэлүүдийг ч өчүүхэн төдий анзаарах сөгөөгүй, хэлээ унжуулаад, уухилаад хэвтээд өгчээ.
Цэрэг шивээлсэн Ершалаим хот дотор ч, бүслэлтэд авсан знэ толгой дээр ч, ялтан гурвыг зодох, занчих оролддого гарсангүй, тэгээд ч энэ цаазын ажиллагаанд сонин гэх юм үнэхээр хүний урманд юу ч байхгүй, харин хотод бол өнөө орой эхлэх Дээгүүр Өнгөрөхийн их баярт ид бэлтгэж байгаа болохоор уулан дээр цугласан олон хот руугаа буцчихжээ.
Дээд талын бүслэлтэд буй Ромын явган цэргүүд доор буй морьт хорооныхноос хавьгүй илүү зовжээ, Зуутын дарга Хархны Эрлэг цэргүүддээ дуулгаа авч нойтон цагаан даавуугаар толгойгоо ороохоос өөр ямар ч зөвшөөрөл огсөнгүй, жадыг нь бариулаад зогсоочихжээ. Тэрээр өөрөө толгой дээрээ нөгөө цэргүүдийнх шигээ, гэхдээ хуурай алчуур тавьчихаад, цамцандаа хатгаастай хоёр мөнгөн арслангийн толгойг ч авалгүй, хуйтай хутга, сэлмээ агссан х звээр хороогчдоос холгүй нааш цааш холхиж байв. Нар |уутын даргын яг нүүр рүү цоргиж байвч тэрээр тоосон ишнж алга. Наранд буцласан мэт мөнгөний туяа нүд гохлом тул энгэрийнх нь арслангийн толгой руу харахын ч үггүй. Хархны Эрлэгийн эрэмдэг царайд залхсан, ядарсан шинж аль нь ч үл мэдэгдэх бөгөөд энэ нүсэр зуутын дарга тийнхүү өдөржин шөнөжин, бас дахиад өдөржин, өөрөөр хэлбэл хичнээн л хугацаа шаадлагатай байна, төчнөөн хугацаагаар ингэж холхиж чадах мэт санагдана. Яг одооных шигээ зэс аралтай хүнд бүсэндээ хуруугаа оруулж атгачихаад, яг одооных шигээ гэмт хэрэгтнийг дүүжилсэн шон, бүслэлтийн цэрэг хоёр руу ээлжлэн ширүүн харж, яг одооных шигээ хөлд нь өртсөн хүний хөсрий яс буюу жижиг цахиурнуудыг үсэрхэг гутлынхаа хоншоороор өшиглөн зайлуулаад л хичнээн ч болж чадах мэт.
Нөгөө юүдэнтэй хүн дүүжлүүрийн шонгуудаас холгүй гурван хөлтэй сандал дээр үл хөддөхийн амгаланг олсон лугаа адил морилон байвч бас уйдахын харгайгаар хааяа нэг саваагаар элс онгичин сууна.
Бүслэлтийн цэргүүдийн цаана нэг ч хүн үлдээгүй гэж дээр өгүүлсэн нь арай ч худдаа юм. Нэгийн зэрэг хүн байх нь байсан, харин тэр болгон хүнд харагдахааргүй газар байжээ. Тэр хүн цаазын ажиллагааг харахад хамгийн эвтэй бөгөөд уул руу өгсөх зам бүхий талд биш, толгойн явахад бартаатай, өмөрхий цөмөрхийтэй, ангал хонгилтой, тэнгэрийн хараалаар усгүй заяасан энэ газрын нэгэн ан цавнаас өвчин эмгэгтэй инжирийн өнчин ганц мод гогодон зуурч амь тэмцэн буй хойт талд байрласан ажээ.
Цаазын ажиллагаанд оролцогч биш цорын ганд үзэгч болж буй энэ хүн чухамхүү тэр сүүдэр ч байхгүй өнчин модны дор чулуун дээр үйл явдлын бүр эхнээс, өөрөөр хэлбэл эдүгээ дөрөвдэх цаг дээрээ сууж буй нь энэ юмсанж. Нээрэн, цааз харахын тухайд бол үнэхээр барагтайхан байрлал. Гэхдээ л ямар ч атугай тэндээс дүүжлүүрийп шонгууд ил, бас цэргүүдийн цаанаас зуутын даргын энгэр дэх гялалзсан толбо харагдахтайгаа ажээ. Аль болохоор амьтан хүний нүдэнд бага өртөхийг хичээж, өөрийг нь хэн ч битгий үймүүлээсэй гэж илт зожгирч байгаа хүнд бол болоод явчихсан газар.
Харин дөрвөн цагийн өмнө цаазын ажиллагаа эхэлж байхад энэ хүн хэн ч анзаарч мэдэхээр шал өөр авирлаж байсан бөгөөд бодвол түүнээсээ болсон биз, одоо ийнхүү авир аашаа өөрчлөөд ганцаараа сууж буй ажгуу.
Түрүүн, цуваа бүслэлтийг өнгөрөн толгойн оройд гарах үед тэр хүн анх илэрсэн, тэгэхдээ илт хоцорсон хүн шиг гарч иржээ. Тэрээр жигтэйхэн амьсгаадан, уул өөд амьтан
нтэй түлхэлцэн, явах гүйхийн завсар зүтгэлж, бусдын адил цэргийн бүслэлтэд хаагдсан хэрнээ тэдний зандарч хашгирч байгааг ойлгоогүй дүр үзүүлэн, одоо ялт хэрэгтнүүдийг хөсгөн дээрээс буулгаж буй жинхэнэ цааз үйлдэх газар руу очих гэж цэргүүдийн завсраар шургалах гэнэхэн оролдлого хийж үзжээ. Үүнийхээ хариуд жадны бөгсөөр хэнхдэг рүүгээ нэг муухай цохиулж аваад, өвдсөндөө бус цөхөрсөндөө дуу алдаж цэргүүдээс ухартусан холджээ. Харин цохиж авсан цэрэг рүү махан бодийн өвдөлтийг огт мэдэрдэггүй хүний булингартсан, аливааг үл тоох харц чулуудсан аж.
Тэрээр толгойн хойт талаас бүслэлтийн дундуур шургалаад орчих завсар заальхай олох санаатай амьсгаадаж иалган, цээжээ даран барин уулыг тойрч гүйлээ. Гэвч иэгэнт оройтжээ. Бүслэлт битүүрчихэж. Ингээд урам нь хугарч царай нь үрчийсэн тэр хүн нэгэнт шонгуудыг буулгаад эхэлчихсэн хөсгийн зүг рүү очих гэж оролдохоо болихоос өөр үггүй болжээ. Оролдлоо гээд ямар ч үр дүн гарахгүй, түүнээс гадна цаадуул нь шууд бариад авч ч мэднэ, знэ өдөр баригдах саатуулагдах санаа түүний толгойд даанч байхгүй билээ.
Чингээд тэр хүн хэн ч үймүүлэхгүй, амар жимэр байж болох нөгөө ангал хонгилтой газар руу зүглэсэн аж.
Нойр муугаас бас халуун нарнаас давхар шалтгаалж нүд НЬ нуухтсан, бавгар хар хуузтай тэр хүн одоо нөгөө чулуун дзэр гуниглан суугаа нь энэ. Тэрээр нэг бол тэнүүчлэх замын уртад элэгдэж сэмрээд, цэнхэр өнгө нь хир дагд идэгдэн Iзгэлтсэн хүрэмнийхээ энгэрийг ярж санаа алдан, хиртэй холс цувсан, жадны бөгсөнд бэртсэн хэнхэдгээ ил гаргана, нэг бол зовлондоо тэсч ядаж тэнгэр өөд өлийж, дөтлөн айсуй их найрыг зөгнөн тэртээ дээр алсын тойруугаар элин халих гурван дэлт бүргэдийг дагуулан харна, нэг бол горьддого тасарсан нүдээр газрын шар хөрс рүү ширтэж, тэнд буй иохойн дутуу үйрсэн гавлын яс, түүнийг тойрон гүйлдэх гүрвэл энэ тэрхнийг харна.
Энэ хүн аврал үгүй шаналан зовж буй учир гэнэ гэнэ өөртэйгөө яриад байх аж.
-А-яа, би мунхаг толгойт! Мунхаг толгойт, богино жолоот эм, хулчгар амьтан! Хүн биш хүүр! хэмээн сэтгэлийн зовлондоо автан суугаагаараа биеэ зайлж, хүрэн цээжээ кумсаараа маажлан үглэнэ.
Тэрээр толгой нь гудасхийн чимээгүй болно, тэгснээ нь модон дашмагнаасаа бүлээн ус ханатал залгилаад дахин сэргэж, хүрэмнийхээ өвөрт нуусан хутга, савх, савтай бэхний хамт өмнө нь хэвтэж байгаа хэрчим илгэн цаас хоёрыг ээлжлэн барьж авна.
Тэр хэрчим цаасан дээр хэдэн юм бичээстэй байна:
“Минут жирэлзэн өнгөрч байна, Левий Матвей би вээр Халзан уулан дээр байж байна, гэтэл үхэл ирдэггүй хэвээр!”
Цаашилбал:
“Нар гудайсаар л, гэтэл үхэл алга л байна!”
Одоо Левий Матвей горьдлого тасран хурц савхаар ингэж бичлээ:
“Бурхан! Яасны учир түүнд хилэгнэнэ вэ? Түүнд үхэл хайрлаач!”
Ингэж бичээд тэрээр нулимсгүй эхэр татсанаа дахиад хумсаараа цээжээ урав.
Левийн цөхрөнгөө барсны учир гэвэл Иешуа тэр хоёрын аз хаясан нэг заяагүй явдал бөгөөд түүнээс гадна, мань хүний боддоор бол, өөрийнх нь хийсэн гайтай алдаа юм. Уржигдар өдөр Иешуа, Левий хоёр Ершалаимын хаяа хот Вифанийд нэг ногоочныд зочилж, тэр хүнд Иешуагийн номлол гойд таалагдсан ажээ. Хоёр зочин өглөө нь гэрийн эзэнд тусалж ногооны талбайд ажиллаад, оройн сэрүүн орсон хойно Ершалаим руу явах санаатай байжээ. Гэтэл Иешуа хотод яаралтай ажилтай хэмээн, яагаад ч юм, яараад үдийн алдад ганцаараа яваад өгч. Чухам энэ бол Левийн анхны алдаа. Яах гэж мань хүн түүнийг ганцааранг нь явуулав аа, яах гэж!
Матвей тэр оройдоо Ершалаим руу явж чадсангүй. Санамсаргүй нэг муухай эмгэг тусчих нь тэр. Хамаг бие нь халуун шатан чичирч, игүд нь дагжиж, зогсоо чөлөөгүй уух юм нэхэх болж. Юун ийш тийшээ явахтай манатай. Тэрээр ногоочны саравчинд нэг нэмнээн дээр унаад өгч. Тэгээд баасан гарагийн үүр хүртэл өвчинд ээрэгджээ. Үүрээр нөгөө өвчин яг туссан шигээ гэнэтхэн зүгээр болчихжээ.
Хэдийгээр сульдаа нь арилж гүйцээгүй, өвдөг нь салгалж байсан ч муу ёрын совин татаад болж өгөөгүй тул Левий гэрийн эзнийг чин сэтгэлээс талархаад Ершалаим руу явав. Тэнд очоод совингоо үнэн байсныг мэдэв. Гай түйтгэр нэгэнт тохиочихож. Левий талбай дээрх олон хүний дунд байсан тул захирагч ял зарлаж байхыг сонсчээ.
Ялд унагсадыг уул руу авч явж байхад Левий Матвей, үгүйдээн, энд түүнтэй хамт яваагаа, түүнийг сүүлчийн замд нь зөнгөөр нь орхиогүй, амийг нь аль болохоор түргэн аваасай гэж бурханд залбиран мөргөж байгаагаа хөндлөнгийн нүдэнд анзаарагдахгүй Иешуад сэм мэдэгдэх санаатай сониуч улстай хутгалдан хуягласан цэргүүдийн хажуугаар гүйж явжээ. Гэвч Иешуа тэднийг аваачих зүг рүү алсыг ширтэн яваа болохоор Левийг, мэдээж, яаж харах вэ.
Тэгээд цуваа хагас мод хэртэй зам туулж байх үед яг цэргүүдийн хажууд олон хүнд шахагдан яваа Матвейн толгойд маш энгийн хэрнээ суут бодол зурсхийж, мань эр тэр даруйд, ийм санаа эртхэн орж ирэхгүй яав хэмээн уур нь дүрэлзэн өөрийгөө зүхэж гарав. Хуягийн цэргүүд яг мөр дараалан шивээлчихээгүй явж байна. Тэдний хооронд эрхбиш завсар байна. Нарийн тооцоолоод маш овсгоотой хөддөх юм бол, хоёр цэргийн хоорондуур бөхөсхийн шургаад, тэрэг рүү ганцхан ухасхийж очоод дээр нь үсрээд гарчихна. Тэгвэл Иешуа тамын тарчилгаанаас аврагдана.
“Иешуа! Би чамайг авраад чамтай цуг арилна! Би, Матвей байна, чиний үнэнч бөгөөд цорын ганц шавь! гэж хашгираад Иешуагийн нуруу руу хутгаа шаахад ганцхан хормын төдий л хугацаа хангалттай.
Хэрэвзээ, бурхан бас нэг хором хайрлах юм бол, оөрийгөө амжуулж дүрээд, дүүжлүүрийн зовлонт үхлээс биеэ хэлтрүүлчихэж болно. Гэхдээ татварын байцаагч асан Левийд сүүлчийнхийг чадах эсэх нь тэгтлээ сонин биш буй. Өөрөө яаж үхэх нь түүнд үнэндээ падгүй. Ганцхан хүсэж буй н>м бол, насандаа нэг ч хүнд өчүүхэн ч гэм хийгээгүй Иешуа л тамлуулж тарчлахгүй байвал болох нь тэр.
Тун сайхан төлөвлөгөө, гэтэл хяслантай нь Левийд өөрт нь хутга байсангүй. Бас мөнгө гэхээр ганц зоос ч байсангүй.
Левий өөрийгөө галзуу мэт зүхэн, олон хүн дотроос арайхийж гараад хот руу буцаж гүйв. Түүний маналзсан толгойд, хотод очоод ямар ч аргаар хамаагүй, яаж бушуухан хутга олж, цувааг буцаж гүйцэх вэ гэсэн цорын ганц хгшуухан бодол эргэлдэнэ.
Тэрээр хот руу хөвөрч буй аянчдын дундуур зайчлан гүйсээр хотын хаалган дээр ирмэгц зүүн гар талд нь талхны мухлагийн хаалга онгорхой буйг харав. Левий улайссан шмаар гүйсэндээ бахардан уухилж байвч, амьсгаагаа сайхан цараад, мухлаг руу төлөвхөн орж, лангууны ард зогсож байсан пзгтэйн амар мэндийг эрснээ, тавиур дээр буй талхнаас, иигаад ч юм, мань хүний нүдэнд гойд туссан дээд талын том дугуй талхыг авч өгөхийг хүсээд, түүнийг эргэнгүүт лангуун дээр байсан сахлын тонгорог шиг хурц балиусыг, үүнээс илүү юм хаана байхав, чив чимээгүй бушуухан шүүрч аваад тэр даруй мухлагаас гарч талийх нь тэр. Левий хэдхэн минутын дараа гэхэд буцаад Яффын зам дээр хүрээд ирэв. Гэтэл цувааны бараа хэдийн тасарчээ. Тэгээд цаашаа гүйлээ. Үе үе амьсгаагаа дарах гэж шууд шороон дээр нам хэвтээд өгнө. Түүний ийнхүү хэвтэхийг харсан Ершалаим орж яваа луустай, явган хүмүүс нэн гайхах бүлгээ. Тэгж хэвтэхдээ биеэ чагнаваас зүрх нь цээжиндээ дэлдэж байгаа төдийгүй толгойд нь, хоёр чихэнд нь лугшиж байх шиг санагдана. Амьсгаагаа жаахан дараад босон харайж цааш гүйнэ. Цаашлах тусам хурд нь саагдсаар байв. Тэгж тэгж тоос татуулсан урт цувааны барааг олж харсан чинь, хэдийн толгойн хормойд оччихсон яваа нь тэр байж.
-Ээ, бурхан минь... гэжхоцорч байгаагаа ойлгосон Левий халаглалаа. Үнэхээр ч хожигдчихжээ.
Цаазын ажиллагааны дөрөвдэх цаг дуусахад Левийн шаналгаа дээд цэгтээ хүрч, багтран ганирхалд автав.
Чулуун дээрээс өндийж, одоо бодоход шал дэмий хулгайлсан хутгаа хөсөр шидээд, модон дашмагаа хэмх дэвслэн амны заваа гаргах усгүй болж, толгойнхоо ороолтыг авч хаяад шингэхэн үснээсээ зууран өөртөө хараал хийж гарав.
Тэрээр утга учир нь эс олдох элдэв үгсийг халаглан хашгирч, архирч урхиран, нулимлаж тургилан өөрийгөө хараан зүхэхийн хамт мунхаг хүмүүнийг хорвоод төрүүлсэн эцэг эхийгээ хүртэл мууллаа.
Түүний хараал ерөөл үр дүнгээ өгөхгүй, тэглээ гээд энэ нар төөнөсөн газар дээр юу ч өөрчлөгдөхгүй буйг үзсэн Левий нүдээ онийлгон, хатингар хоёр гараа зангидаж, тэнгэр өөд, Газар Дундын тэнгист унахаар сүүдэр уртасган доошилж буй наран өөд алддан өргөөд, нэн даруй гайхамшгийг соёрхохыг бурхнаас шаардав. Тэрээр Иешуад хоромхон зуур үхэл ирүүлэхийг бурхнаас шаардсан ажээ.
Нүдээ нээхэд зуутын даргын энгэр дээрх хоёр толбо бүдгэрснийг эс тооцвол энэ толгой дээр өөрчлөгдсөн юм юу ч үгүйг тэрээр ухааран мэдрэв. Ершалаим руу харуулан дүүжилсэн хороогдогсодын ар нуруу руу нарны туяа төөнөсөн хэвээр. Чингэвээс Левий,
-Бурхан, би чамд хараал хийлээ! гэж хашгирав. -
Тэрээр бурхны шударга бусыг мэдлээ, үүнээс хойш түүнд шүтэхгүй гэхчилэн сөөнгөтсөн дуугаар хашгиран байв.
-Чи соноргүй юм байна! Хэрэв чи сонортой байсан бол миний дуу хоолойг сонсож, түүнийг дор нь алах байсан хэмээн Левий бахирна.
Тэрээр өөрийг нь ниргэх гал тэнгэрээс харван буухыг нүдээ онийсхийн хүлээв. Тэгтэл гал эс ниргэсэн тул мань хүн зовхио нээлгүй тэнгэр дээдэс гомдмоор хорон муухай үг хашгиран урсгалаа. Тэрээр үнэнхүү урам хугарч итгэл алдарсан тухай, өөр шашин, өөр бурхан байгаа тухай хашгичлаа. Өөр бурхан бол хэзээ ч ингүүлэхгүй, Иешуа шиг хүнийг шонд дүүжлүүлж, наранд болгуулна гэж заяа нь байхгүй дээ.
-Би эндүүрч явжээ! хэмээн хоолой нь сөөж гүйцсэн Левий хашгичив. -Чи бол хорлолын бурхан! Эсвэл чиний мэлмийг сүм хийдийн сангийн утаа идэж гүйцсэн, сонор чинь хуврагуудын бишгүүрийн дуунаас өөр чимээг сонсохоо больсон юм уу? Чи бүхнийг болгоогч бурхан биш. Чи бол хар бурхан. Чи бол зандалчдын бурхан, тэдний сүнс, тэдний ивээгч, би чамд хараал тавилаа!
Яг чингэтэл хуучин байцаагчийн нүүр рүү нэг юм сэвхийж, хөл дор нь нэг юм шүжигнэлээ. Дахин нэг сэвхийхэд нь Левий нүдээ нээж, мань хүний хараал хийснээс болсон уу, эсвэл өөр аль нэг шалтгаанаас болсон уу, ямар ч атугай, орчлон дээр хамаг юм өөр болсныг олж харав. Орой болгон тэнгисийн уснаа живж оддог нар тэнгисээ хүрэлгүй алга болчихож. Түүнийг залгисан аянгын их хар үүл баруун зүгээс хуурнин зангирч айсуй. Зах сэжүүр нь цагаан хөөс цахруулах мэт буцалж, нүүгэлтсэн хар хэвлийд нь шаргал туяа харважээ. Үүл урхирах лугаа адил хүржигнэн үе үе гал утас хөврүүлэн байна. Гэнэт боссон салхинд хөөгдсөн үй олон тоосон багана Яффын замаар, Гионы халцгай хондийгөөр, мөргөлчдийн асрын дээгүүр хуйлран оволзож байна. Одоо юу юугүй Ершалаим дээр сад тавих гэж буй аадар бороо хөөрхий Иешуагийн хувь заяанд ямар нэгэн оорчлөлт оруулах эсэхийг таахыг хичээн Левий чимээгүй болжээ. Тэгснээ үүлийг исгэн зуралзах галт утас руу харж, Иешуагийн шонг цахилгаан ниргэх болтугай хэмээн залбиран гуйлаа. Аадрын үүл одоо хэр залгиж амжаагүй, аянганаас зулбахыг завдан дэлт бүргэд ханаран эргэж буй цэлмэг тэнгэр өөд Левий гэмшингүй харж, хараал тавих гэж ухаан жолоогүй яарснаа бодолхийлэв. Одоо бурхан яаж угэнд нь орох вэ дээ.
Левий толгойн хормой руу харцаа хандуулж, морин цзргийнхэн тархан байрласан газар руу хараагаа тогтоогоод гжд бас зөндөө юм өөрчлөгдсөнийг олж үзэв. Цэргүүд жадаа газраас сугалан, цуваа нөмрөн яаж миегнэцгээж байгаа, хөтөч нар хөө хар морьдоо хөтлөн зам руу яаж давхицгааж байгаа энэ тэр нь Левийд газрын дээрээс тодхон харагдана. Цэргийн хороо нүүх гэж буй нь илт. Левий нүүр рүү алгадах шорооноос гараараа халхлан, аманд орсон элсийг нулимлан тургих зуур морин цэргийн хороо явах гэж байгаа чинь юу гэсэн үг вэ? хэмээн ойлгох гэж оролдов. Хараагаа толгойн орой руу хандуултал цэргийн улаан цувтай хүн цаазын таябай руу өгсөж яваа нь харагдав. Тэгэнгүүт баярт төгсгөлийг зөгнөсөн хуучин байцаагчийн зүрх булгилаад ирлээ.
Зандалчид зовлонгоо эдэлж буй тавдахь цаг дээр уул өөд өгсөж яваа хүн бол Ершалаимаас туслахын хамт давхиж ирсэн хорооны дарга ажээ. Хархны Эрлэгийн дохих төдийд бүслэлт ярагдаж зуутын дарга ирсэн даргадаа ёслон илтгэв. Цаадах нь Хархны Эрлэгийг хажуу тийш дагуулж холдосхийгээд нэг зүйл шивнэн хэлэв. Зуутын дарга дахип ёслоод, шонгуудын ёроолд чулуун дээр сууж буй хороогчид руу зүглэв. Харин хорооны дарга нөгөө гурван хөлт сандал дээр сууж буй хүн рүү алхлахад цаадах нь өөдөөс нь найр тавин босч ирэв. Дарга түүнд бас нэг юм аяархан хэлээд хоёулаа шонгийн тийш явцгаалаа. Сүмийн харуулын дарга тэдэнтэй нийлэв.
Хархны Эрлэг шонгийн хажууд газар дээр хэвтэж буй балиар даавуу шуувууг, энэ даавуурхуу юмс нь саяхап хэрэгтнүүдэд хувцас гэгдэж байсан бөгөөд хороогчид түүнийг тоож аваагүй юм байж, хялайн харснаа хороогчдын хоёрыг дуудаж,
-Миний хойноос! гэж тушаав.
Хамгийн наад захын шонгоос сөөнгө хоолойгоор нэг дуурхуу юм гунганах чимээ сонсдоно. Энд дүүжлүүлсэв Гестас гуравдахь цагийнхаа сүүлчээр нар, ялаа хоёроос болж ухаан солиорон эдүгээ усан үзэмний тухай ямар нэг юм аяархан дуулах аядан буй ч алчуур ороосон толгойгоо эрхбиш хаа нэгтээ сэжлэхэд нүүрэнд нь шавсан ялаа дуртай дургүй нисмэр болсноо буцаад шавчихна.
Хоёрдугаар шон дээр буй Дисмас ухаан аядахгүй байгаа учраас нөгөө хоёроосоо илүү тарчилж байв. Тэрээр чихээрээ мөрөө шөргөөх гэж толгойгоо баруун, зүүн тийш нь нэгэн хэмээр байн байн савчуулах аж.
Нөгөө хоёроосоо арай заяатай байгаа нь Иешуа. Тэрээр анхныхаа цаг дотор л үе үе муужирч, тэгсхийгээд ороолт HI, задарсан толгойгоо гулжийлган ухаан алджээ. Тийм учраас түүн дээр батгана, хөхтрүү зайгүй шавж, язганасан бөөн хар юмны цаанаас нүүр нь харагдахаа больжээ. Суга, цавь, гэдэс энэ тэр дээр нь цатгалан хөхтрүүнүүд сууцгааж, нүцгэн шар биеийг сорцгооно.
Юүдэнтэй хүний зангахыг даган нэг хороогч жадаа авч, нөгөө нэг нь шон руу хувин, хөөснөг хоёр авчрав. Эхний хороогч жадаа өргөн, шонгийн хөнддөвч дээр агтаалан хүлсэн Иешуагийн хоёр гарыг ээлжээр тогшив. Хавирга нь хэрзийсэн бие татвасхийв. Хороогч жадныхаа үзүүрээр гэдсэн дээгүүр нь зурлаа. Тэгэхүй дор Иешуа толгойгоо өндийлгөж, ялаа дүнгэнэлдэн нисч зайлахад дүүжлээстэй хүний нүд нь болцийж, ялаанд идүүлж хавдаад танихын аргагүй болсон нүүр нь ил гарлаа.
-Га-Ноцри! гэж хороогч дуудав.
Га-Ноцрийн памбайж хавдсан уруул хөдлөх аядаж,
-Чамд юу хэрэгтэй вэ? Чи юу гэж над руу ойртов? хэмээх сөөнгөтөж өширхсөн дуу гарав.
-Уу! гэж хороогч хэлээд жадны үзүүрт буй ус шингээсэн хөөснөгөө өргөж Иешуагийн уруулд хүргэв. Түүний нүдэнд баярын оч гялсхийж, хөөснөгт уруулаа шуналтайяа наагаад чийгий нь шимж гарав. Хажуугийн шонгоос Дисмасын дуу сонсдов:
-Шударга бус явдал! Би наадах шиг чинь л адилхан зандапчин.
Дисмас биеэ хүчилсэн боловч, гарыг нь хөндлөвч дээр гурав гурван газар хүлчихсэн учир хөдөлж чадсангүй. Тэрээр хөндлөвчний үзүүрийг хумслан базаж, гэдсээ татан, толгойгоо Иешуагийн шон руу эргүүлэн бүхийд хоёр нүдэнд нь хорсол буцалж буй нь илт.
Бөөн шороо хуйлран ирж, цаазын талбай дээр харанхуйлаад явчихав. Шороон салхи өнгөрөнгүүт зуутын дарга,
-Хоёрдугаар шон дээр дуугаа тат! гэж зандрав.
Дисмас чимээгүй болов. Иешуа хөөснөгөөс хөндийрч эелдэг дуугаар итгэлтэй хэлэхийг хичээсэн боловч болж огсөнгүй тул сөенгөтөн,
-Түүнд уух юм өгөөч гэж хороогчоос гуйв.
Орчин тойронд улам бүр харанхуйлсаар. Хар үүл Ершалаим руу тэмүүлэн тэнгэрийн талыг хаажээ. Усан чийг, цахилгаант гал хоёроо дааж ядсан эрчилсэн хар үүлний өмнө буцалсан цагаан үүл бужигнан хөвнө. Цахилгаан цахин яг толгойн энүүхэнд тасхийгээд явчихлаа. Хороогч хөөснөгөө жаднаас салгав.
-Ьршөөлт Игемоныг алдаршуул! гэж тэрээр ёслол төгөлдөр шивнээд Иешуагийн зүрх рүү аяархан хатгав. Цаадах нь татавгасхийн,
-Игемон... гэж шивнэлээ.
Гэдсэн дээгүүр нь цус гожгодон, эрүү нь дагжин салгалснаа толгой нь үхэдхийн унжлаа.
Тэнгэрийн дуу дахин хадах үед хороогч хэдийнээ Дисмаст юм уулгаж, аанай л уншлагаа шивнэн,
-Игемоныг алдаршуул! хэмээгээд түүнийг бас хороолоо.
Ухаан солиорсон Гестас хороогчийг дэргэдээ очингуут айж чарласнаа, хөөснөг уруулд нь хүрэнгүүт нэг юм хэлэх шиг хүржигнээд шүдээрээ тас зуугаад авав. Хэдхэн хормын дараа мөн түүний бие зөвхөн хүлээсэндээ тээглэн унжлаа.
Юүдэнтэй хүн хороогч, зуутын дарга хоёрын араас дагаж, түүний хойноос сүмийн харуулын дарга явж байв. Юүдэнт эхний шонгийн дэргэд очиж цусандаа холилдсон Иешуаг анхааралтай ажигласнаа, цагаан гараараа уланд нь хүрээд хамт яваа улсдаа,
-Үхсэн байна гэж хэлэв.
Нөгөө хоёр шонгийн дэргэд энэ бүхэн яг давтагдав.
Үүний дараа хорооны дарга зуутын даргад нэг зүйлийг дохиод, эргэж сүмийн харуулын дарга, юүдэнт хоёртой цуг толгойн орой дээрээс уруудаж эхлэв. Бүхэлдээ бүрэнхий болж, харласан тэнгэрт цахилгаан зуралзана. Тэнгэр гэнэтхэн манасхийж, зуутын даргын “Бүслэлтээ буулга!” гэсэн хашгиралт хурмастын нүргээнд живэх мэт замхрав. Аз нь гозойсон цэргүүд дуулгаа өмсөн, уулнаас буухаар гүйлдэцгээлээ. Ершалаимыг түнэр харанхуй бүчин авах нь тэр.
Явган цэргийн зуутыг толгойн дунд хэрд явахад аадар бороо гэнэтхэн сад тавилаа. Хувингаар асгах мэт цутгасан хурын ус тэр даруй үерийн улаан хоормог болон хувирч, доошоо гүйсэн цэргүүдийн араас уулгалах мэт довтолголоо. Бэлийн тэгш зам руу яарсан цэргүүд нойтон шавар дээр хальтрах нь хальтарч, унах нь унаж харайлгахуйд, Ершалаим руу тэмүүлэн голдоо хүртэл норсон морьт хорооныхны бараа усан манан дотроос бүдэг бадагхан сүүмэлзэх ажгуу. Хэдэн минутын дараа гэхэд гал, ус, аянгын дуу холилдсон булингарт толгой дээр цорын ганц хүн үлджээ. Тэрээр бас ч гэж дэмий хулгайлаагүй хутгаараа даллан, нялцгай эрэг мөрөгцөгөөс хальтран гулсаж, юу тааралдсанаасаа шүүрч, заримдаа өвдгөөрөө мөлхөн барин гурван шонгийн зүг мацах бүлгээ. Чингэхдээ тас харанхуйд нэгэнтээ алга болж, анивчин цахилах гэрэлд нэгэнтээ тодроно.
Шагайгаар татах устай шонгуудын тэнд тавьж хүрээд усан гүзээ болж хүндэрсэн хүрмээ мулт татан, дан цамдтай үлдээд Ишеуагийн хөлөөс зууран нүүрээ наалаа. Тэгээд шилбэний хүлээсийг тас огтолж, доод талын хөндөл дээр авирч гараад Иешуаг тэврэн авч гарынх нь хүлээснүүдээс салгав. Иешуагийн нойтон нүцгэн бие Левийн дээрээс пэлхийн ойчиж, өөрийг нь дарж унагаав. Левий тэр даруй түүнийг мөрөн дээгүүрээ тэгнэх гэснээ нэгэн бодол толгойд орж ирмэгц бользнов. Толгой нь гэдийж хоёр гар нь тэлсэн шарилыг устай газар орхиод, шавартай усан дундуур шалчигануулан нөгөө хоёр шон руу гүйлээ. Тэдгээрийн хамаг хүлээсийг тас огтчиход хоёр шарил газарт унав.
Хэдэн минут өнгөрөхөд толгойн дээр энэ хоёр шарил, гурван хоосон шон үлдсэн байжээ. Хоёр шарил үерийн усанд цохигдон өнхөрнө.
Энэ үед толгой дээр Левий, Иешуагийн шарил хоёрын аль ч байсангүй
.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 39 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Yahoo [Bot] and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited