#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.12.17 7:32 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 40 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Jul.28.16 9:18 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
XVII бүлэг. УЙМРАА ӨДӨР

Баасан гарагийн өглөө, өөрөөр хэлбэл, нөгөө золигийн тоглолтын маргааш нь Варьетегийн бүх бие бүрэлдэхүүнээс нягтлан бодогч Василий Степанович Ласточкин, хоёр тоо бүртгэгч, гурван бичээч, хоёр кассчин, зарлагууд, танхимийн зохион байгуулагчид, цэвэрлэгчид-товчоор хэлбэл, байгаа бүх хүнээс ажлынхаа байранд үүргээ гүйцэтгэж буй хүн нэг ч байхгүй, цөмөөрөө Цэцэрлэгийн гудамж руу харсан цонхны тавиур дээр суучихсан, Варьетегийн гадна талд юу болж байгааг харцгааж байлаа. Тэр талын хананы ёроолоор хэдэн мянган хүний хоёр эгнээ оочер хөвөрч, сүүл нь Кудрины талбай хүрч байх ажгуу. Энэхүү оочерын толгойд Москвагийн театрын хүрээнийнхний сайн таних хорь орчим тасалбарын дамчид зогсож байна.
Оочерынхон өчигдрийн тамын шидийн хэзээ ч узэгдэж дуулдаагүй тоглолтын тухай дотор шатаам сонин юм хөөрөлдөж, замаар хөврөх явуулын хүмүүсийн ннхаарлыг татан шуугилдаж бужигнаж байлаа. Энэ сонин ярианууд өчигдөр оройны тоглолтыг үзээгүй Василий Степановичийн үнэн голын дургүйг хүргэжээ. Танхимийн зохион байгуулагчид тэр цуутай тоглолтын дараагаар зарим хүүхэн гудамжаар зохисгүй дүр төрхтэй гүйлдэж байсан энэ тэр ч гэх шиг санаанд багтамгүй элдэв юм ярьцгаалаа. Үг дуу цөөнтэй, даруу томоотой Василий Степанович энэ ер бусын гайхалт явдлын тухай үлгэрийг сонсон, өөрөө чухам яах ёстойгоо мэдэхгүй, дэмий л нүдээ анивчин байв. Гэтэл Варьетегийн удирдах багийн бүрэлдэхүүнээс одоо албан тушаалаар хамгийн ахмад нь мань хүн болж таарсан учраас ямар нэгэн юм бодож олж хөдлөх хэрэгтэй нь тодорхой буй.
Өглөөний арван цаг гэхэд тасалбар олж авах гэсэн хүмүүсийн оочер хэмжээ дамжаагаа алдаж, тэр тухай сэргийлэхийн сонорт өртсөн тул дагдаагийн морьтой, явган хоёр бүлэг нэн гайхалтай түргэн хүрэлцэн ирж, оочерыг жаахан ч гэсэн эмхлэн цэгцдэв. Гэвч цэгцтэй ч гэсэн уртаашаа нэг километр хэртэй могой шиг мушгиралдсал оочер гэдэг чинь өөрөө юуг ч уруу татаж мэдэх эгдүүтэй үзэгдэл болохоор Цэцэрлэгийн гудамжны хавиар хэний ч болов нүд нь орой дээрээ гарах ажгуу.
Энэ бол гадна талын байдал, Варьетегийн дотор ч гэсэн бас эвгүй байв. Аль өглөө эртээс авахуулаад амьтан хүн утасдаж, Лиходеевийн өрөөнд, Римскийн өрөөнд, санхүүгийн өрөөнд, касс, Варенухын өрөөнд гээд утастай өрөө болгонд утас хангинаад салдаггүй. Түрүүхэнтэйгээ Василий Степанович юухан хээхэн хариулж, кассны хүүхэн ч бас хариулсан болж, зохион байгуулагч нар ямар нэгэн юм утас руу дуугардаг байсан боловч сүүлдээ Лиходеев, Варенуха, Римский энэ тэрийг хаана байна гэсэн асуултанд хариулах юм огт байхгүй учир ерөөсөө утсаа авахаа больцгоожээ. Эхлээд “Лиходеев гэртээ байгаа” гэх маягаар ам хаах гэж оролдсон боловч нөгөө утасдаж байгаа улс HI. Лиходеевийн гэр рүү утасдсан, тэндээс түүнийг Варьете дээрээ байгаа гээд байна гэх болжээ.
Нэг балмагдсан авгай утасдаж Римскийг нэхэл дагаи болоод байхаар нь түүнд гэр рүү нь, авгай руу нь утасдахыг зөвлөсөн чинь цаадах нь би авгай нь байна, Римский хаана ч алга гээд утсаар эхэр татан уйлж гарчээ. Ёстой балай юм эхлэх нь тэр. Цэвэрлэгч санхүүгийн захирлын өрөөг цэвэрлэхээр очсон чинь хаалга нь дэлгээтэй, чийдэн HI. асаалттай, цэцэрлэг рүү харсан цонх нь хагарчихсан, сандал нь шалан дээр уначихсан, тэгээд хэн ч байдаггүй хэмээн тааралдсан болгонд ам мэдэн ярьж алдаж байв. Арван цаг өнгөрч байхад Римская авгай Варьетед тавьж ирэв. Бөөн уйлаан дуулаан. Василий Степанович барьсан тавьснаа мэдэхээ больж, авгайг юу гэж тайвшруулах ухаанаа олдоггүй. Арван цаг хагаст сэргийлэх хүрэлцэн ирлээ. Анхных нь асуулт аргагүй л оносон асуулт байв:
-Ардууд аа, танай энд чинь юу болоод байна аа? Яачихаад байгаа юм бэ?
Варьетегийн багийнхан уймарч, царай нь цонхийсон Василий Степановичийг урдаа гаргаж өөрснөө ухарцгаав. Нэртэй юмыг нэрээр нь, зүстэй юмыг зүсээр нь хэлэхээс өөр аргагүй болсон тул Варьетегийн удирддага, өөрөөр хэлбэл, захирал, санхүүгийн захирал, эрхлэгч гурав алга болчихсон, хаана байгаа нь бүү мэд, хөтлөгчийг өчигдрийн тоглолтын дараагаар сэтгэл мэдрэлийн эмнэлэгт аваачсан, товчоор хэлбэл, тэр өчигдрийн тоглолт үнэхээр маапаантай тоглолт болсон гэхчилэн хамаг юмаа улайв.
Уйлж унжсан Римская авгайг чадах ядахаараа тайвшруулцгааж гэр рүү нь явуулаад, санхүүгийн захирлын орөөг ямархан байдалтай байсныг анх үзсэн цэвэрлэгчийн яриаг онцгойлон сонирхоцгоов. Албан хаагчдыг байр байрандаа очиж ажлаа хийцгээж байх нь зүйтэй гэжээ. Удалгүй Варьетегийн байранд гойд ухаапаг нүдтэй, үнсэн оаарал зүстэй, соотон чихтэй, биерхүү нохой дагуулсан мөрддөгийнхөн орж ирэв. Тэр даруй Варьетегийн ажилчдын дунд энэ нохойг нөгөө алдарт Дөрвөлжингийн Тамга гэдэг иохой гэнэ гэсэн шивнээн таржээ. Тэр нь ч яг үнэн юм байж. Нохой ч аргагүй л гайхуулжээ. Санхүүгийн захирлын орөө рүү оронгуутаа аймаар шар соёогоо арзайлган архирч байснаа шалан дээр хэвтэж, нүдэнд нь гуних, хорсох хослон, хагархай цонх руу гэдсээрээ мөлхжээ. Тэгснээ айдсаа дийлэв бололтой цонхны тавиур дээр гэнэт үсрэн гараад, шовх хоншоороо өлийн аймшигтай боорлон хуцаж гарав. I IOHXHOOC явах шинжгүй, дороо дав дувхийн архирч, доошоо харайх гэж зүтгэллээ.
Дөрвөлжингийн Тамгыг захирлын өрөөнөөс гаргаж Варьетегийн үүдний танхим руу тавихад нохой ёслолын хаалгаар шууд гадагшаа гарч, дагаж яваа эздээ таксины югсоол дээр хөтөлж ирэв. Тэнд ирээд нөгөө мөшгиж явсан морөө алдчихав бололтой. Үүний дараа Дөрвөлжингийн I амгыг авч одоцгоолоо.
Мөрддөгийнхөн Варенуха эрхлэгчийн өрөөнд төвлөрч, пчигдрийн тоглолтын үед болсон хэрэг явдлыг нүдээрээ
узсэн Варьетегийн албан хаагчдыг тийш нь ээлж дараагаар дуудаж уулзав. Мөрддөгийн явцад санаанд оромгүй бэрхшээлийг алхам тутамд даван туулах шаардлагатай болж байсныг хэлэх хэрэгтэй. Юмны сэжүүр овоо олдож явснаа л тасарч алга болоод байх нь тэр.
Зарлал гаргасан байсан уу? Байсан. Гэтэл урд шөнө цөмөөрөнгийх нь дээрээс шинэ зарлал наачихсан, ална уу, аврана уу, хуучнаас нэг ч ширхэг байдаггүй. Тэр шидтэн чинь ер нь хаанаас гарч ирсэн хүн бэ? Хэн мэдэхэв. Бодоход түүнтэй гэрээ байгуулсан баймаар даа?
Уймарсан Василий Степанович,
-Тэгээ байлгүй гэхээс цааш гардаггүй.
-Хэрэв байгуулсан бол тэр гэрээ чинь санхүүгээр дамжих ёстой биш үү?
-Гараа гарцаагүй гэж Василий Степанович дэмий л сандарна.
-Тэгвэл тэр гэрээ хаана байна?
-Байхгүй гээд нягтлан бодогчийн царай улам цайж хоёр гараа дэлгэв. Үнэхээр ч тийм гэрээ нягтлан бодох бүртгэлийн хавтаст хэрэгт ч байдаггүй, санхүүгийн захирал, Лиходеев, Варенуха энэ тэрийн хэнийх нь ч юманд байдаггүй.
Тэр шидтэний овог хэн гэнэ ээ? Василий Степанович өчигдөр тоглолт үзээгүй болохоор бас мэдэхгүй. Танхимын зохион байгуулагчид мэддэггүй, тасалбарын кассны авгай духаа үрчийлгэж үрчийлгэж, бодож бодож эцэст нь,
-Во... Воланд гээгүй биз гэж хэлэв.
Магадгүй, Воланд биш байх аа? Магадгүй, Воланд биш байх. Фаланд ч байж магадгүй.
Гадаадын иргэдийн товчоонд Воланд ч бай, Фаланд ч бай ямар нэгэн шидтэний тухай дуулсан мэдсэн зүйл юу ч байхгүйг тогтоов.
Зарлага Карпов тэр шидтэнг Лиходеевийн байранд буусан юм шиг ярьжээ. Мэдээж, байр руу нь тэр даруй очиж шалгаж. Тэнд ямар ч шидтэн байсангүй. Лиходеев ч өөрөө байсангүй. Гэрийн үйлчлэгч Груня ч бас байдаггүй, түүний хаашаа арилж устсаныг хэн ч мэддэггүй. Байрны захиргааны дарга Никанор Иванович алга, Пролежнев алга!
Үнэнхүү ой тойнд багтамгүй юм болчихоод болдоггүй, захиргааны хамаг томчуул нь ор сураггүй алга болчихож, өчигдөр маш маапаантай тоглолт болсон, гэтэл түүнийг хэн хийсэн, хэний явуулгаар тоглосон нь бүү мэд байдаг.
Гэтэл ингэсээр байтал цаг үд дунд болох шахчихсан, тасалбарын кассаа онгойлгох цаг юу юугүй болчих нь. Гэхдээ тасалбар зарах тухай яриа ч байж таарахгүй! Варьетегийн хаалганууд дээр “Өнөөдрийн тоглолтыг цуцлав” гэж бичсэн том картон тэр даруй хадлаа. Оочерынхон толгойноосоо эхлэн шуугилдаж баахан оволзож байснаа тэгсхийгээд хий нь гарах мэт намдаж, нэг цаг орчмын дараа гэхэд Цэцэрлэгийн гудамжинд оочерын ор ч үлдсэнгүй. Мөрддөгийнхөн зөвхөн жижүүр үлдээж бусад албан хаагчдыг тарааж, Варьетегийн хаалгыг түгжчихээд өөрснөө өөр газар ажлаа үргэлжлүүлэхээр тэндээс явцгаав.
Нягтлан бодогч Василий Степанович хоёр яаралтай үүрэг биелүүлэх ёстой болов. Нэгдүгээрт, Үзвэр, хөнгөвчилсөн маягийн зугааны комисст очиж өчигдрийн хэрэг явдлын тухай илтгэх, хоёрдугаарт, өчигдрийн кассны орлого 21711 рублийг тушаахын тулд үзвэр -санхүүгийн тасгаар орох.
Нямбай, ажилч хичээнгүй Василий Степанович мөнгөө сонины цаасанд ороож цаасан шидмэсээр ногтлон боогоод цүнхэндээ хийж, ном дүрмээ сайтар мэдэхийн учир, мэдээж, автобус, трамвай руу зүглэсэнгүй, шууд таксины зогсоолыг зорилоо.
Зогсож байсан гурван хоосон машины жолооч нар түнтийсэн цүнхтэй зорчигч яаравчлан айсуйг хармагц гурвуулаа хоосон чигээрээ бараг хамар дороос нь зугтах мэт зргэж муухай харсаар яваад өгцгөөв.
Ийм юм үзсэн нягтлан бодогч гайхахын ихээр гайхаж, >нэ нь чухам юу гээч болохыг бодолхийлэн зөндөөн удаан хошөө мэт зогсов.
Гурван минут орчмын дараа нэг сул машин ирснээ жолоочийн царай зорчигчийг харангуутаа хачин болоод явчихав.
-Машин сул уу? гэж Василий Степанович гайхасхийн ханиалгаж асуув.
-Мөнгөө үзүүл гэж жолооч зорчигч руу харах ч үгүй цургүйцэн өчив.
Нягтлан бодогч бүр гайхаш нь тасран үнэтэй цэнэтэй цүнхээ сугандаа хавчуулан байж түрийвчнээсээ аравтын дэвсгэр гаргаж жолоочид үзүүлэв.
-Явахгүй ээ гэж цаадах нь товчхон өчлөө.
-Уучилж үз... гэсхийн нягтлан эхлэтэл жолооч үгийг нь гасдан,
-Гуравт бий юу? гэв.
Аль ч учраа олохоо больсон нягтлан бодогч түрийвчнээсээ хоёр гуравтын дэвсгэр гаргаж жолоочид харуулав.
-Суу, явъя гэж жолооч бараг хашгираад тоолуурынхаа дарцгийг золтой л хуга цохичихсонгүй.
-Хариулт байхгүй байгаа юм уу? гэж нягтлан хулчийсхийн асуув.
-Халаасаар дүүрэн хариулт байна! Өнөөдөр надтай гуравдахь нь таарч байна гэж нөгөө жолооч бархирахад өмнөх толинд нь цус хурж буй нүд нь харагдав. -Бусад жолооч нарт бас таарсан байна. Нэг муу нохой толгойтыг аравт өгөхөөр нь би дөрөв тавийг хариулж өглөө... Тэр хүний адаг тэгээд гарсан юм! Таван минут л болсон болов уу, харсан чинь нөгөө аравтын дэвсгэрийн оронд нарзан рашааны шошго байх юм! гээд жолооч баахан хэвлэлийн бус хараал урсгав. Нөгөөдөх нь Зубовын талбайн цаахна. Аравт. Би гурван рубль хариуллаа. Тэр ч яваад өглөө. Би түрийвч рүүгээ гараа явуулсан чинь өөдөөс зөгий гарч ирээд хуруу руу шипхийлгэдэг байгаа! Үгүй ээ бас!.. хэмээн жолооч дахиад хэсэг хэвлэлийн бус үг нааж өгөв. -Гэтэл нөгөө аравт алга. Өчигдөр энэ (хэвлэлийн бус үг) Варьетед нэг муу ёрын гайхал илбэчин аравтын дэвсгэрээр илбэ үзүүлсэн гэнэ (хэвлэлийн бус үг).
Нягтлан нүд нь орой дээрээ гарч биеэ хураагаад, “Варьете” гэдэг үгийг ч анх удаагаа сонсож байгаа мэт дүр эсгэсэн боловч дотроо “Ингэнэ гэж бас байдаг аа!..” гэж бодов.
Нягтлан бодогч хүрэх газраа очиж жолоочтой тооцоо хийгээд байшинд орж, эрхлэгчийн өрөө байдаг газар руу хонгилоор яаравчлан алхсан боловч цагаа олж ирээгүйгээ явж байхдаа ойлгов. Үзвэрийн комиссын бичиг хэргийн газрын хавиар бөөн үймээн шуугиан. Алчуур нь ар хүзүү рүүгээ уначихсан, нүд нь бүлтийхээрээ бүлтийсэн нэг зарлага авгай нягтлангийн хажуугаар гүйж өнгөрлөө.
-Байхгүй, байхгүй, байхгүй, хонгорууд минь! хэмээн тэрээр эзэнгүй хашгичих аж. -Пиджак, өмд хоёр нь энд байна, харин пиджаканд нь юу ч байхгүй!
Тэр хүүхэн нэг хаалгаар орж далд ороход араас нь сав суулга хага цохиж байгаа чимээ гарав. Нарийн бичгийн даргын өрөөнөөс нягтлангийн танил, комиссын нэгдүгээр тасгийн эрхлэгч гүйж гарсан боловч, юу гээч болсныг бүү мэд, нягтланг танихгүй хажуугаар нь харваж ор сураггүй арилав.
Энэ бүхэнд хирдхийн цочирдсон нягтлан бодогч комиссын даргын үүдний нарийн бичгийн даргын өрөөнд ороод бүрмөсөн мэл гайхаж цэл хөхрөв.
Хаалттай хаалганы цаанаас ширүүн дуу хадаж байгаа нь комиссын дарга Прохор Петровичийн дуу яах аргагүй мөн. Уймарсан нягглан “Хэн нэгнийг бангадаж байгаа юм болов уу?” гэж бодсоноо өрөөг тогтож харангуут өөр нэг юм үзэв. Прохор Петровичийн хувийн нарийн бичгийн дарга, нүд булаам сайхан хүүхэн Анна Ричардовна арьсан бүрээстэй зөөлөн санддын аравчин дээр толгойгоо гэдийлгээд тохчихсон, хөлөө бараг өрөөнийхөө тэхий голыг хүртэл жийчихсэн, гартаа нойтон алчуур барьчихсан, зогсоо чөлөөгүй мэгшин хэвтэх аж.
Анна Ричардовнагийн хамаг эрүү нь уруулын будаг болчихсон, улбархан булбарай хацар дээгүүр нь сормуусных нь дэвтсэн будаг зурайн урсаж байна.
Хүн орж ирснийг харангуут Анна Ричардовна босон харайж, нягтлан руу ухасхийн пиджакных нь энгэрээс зууран авч, түүнийг сэгсчин хашгирав:
-Ээ, бурхны аврал! Үгүйдээн ганц ч болохноо зоригтой хүн олддог нь яамай даа! Цөмөөрөө тараад зугтаачихлаа, цөмөөрөө урван тэрсэллээ! Аль вэ түүн рүү оръё, бушуулаарай, би бүр яах учраа алдаад байна! Ингээд нөгөө хүүхэн чинь уйлсан чигээрээ нягтлан бодогчийг даргынхаа орөө рүү чирээд орчихлоо.
Нягтлан бодогч даргын өрөөнд ормогц эхлээд л цүнхээ шалан дээр алдчихаж, тэгснээ толгой доторхи бодол санаа иь эмх замбараагаа нэгмөсөн алдах шиг болж. Тэгэхээс ч оөр яахав гэлтэй.
Нэг их том бэхний савтай ланжгар ширээний ард хоосон костюм суучихсан, бэхэнд дүрээгүй хуурай үзгээр цаасан дээр юм бичиж байх ажээ. Костюм зангиатай, бас энгэрийнх нь халааснаас авто үзэг цухуйж байгаа хэрнээ захан дээр нь хүзүү, толгойны аль нь ч алга. Костюм ажилдаа жигтэйхэн улайраад эргэн тойронд нь болж буй үймээн самууныг анзаарах юм биш. Орж ирсэн хүний чимээнээр костюм санддаа гэдрэг налахад захны дээхэн талаас Прохор 11етровичийн сайн танил дуу гарав.
-Юу болчихоо вэ? Хүн хүлээж авахгүй гэж үүдэн дээр бичээстэй байгаа шүү дээ.
Нарийн бичгийн дарга сайхан хүүхэн арга барагдан гаслаж,
-Та харж байна уу? Харж байгаа биз дээ? Тэр маань алга! Алга! Түүнийг буцааж өгөөч, буцааж өгөөч! гэж хашгичив.
Тэггэл нэг хүн даргын өрөө рүү орохыг завдсанаа дуу алдан буцаж харайлгав. Нягтлан бодогчийн өвдөг чичрэн нэг сандал буландасхийн суусан боловч бас ч гэж цүнхээ шалан дээрээс авахаа мартсангүй, Анна Ричардовна нягтлангийн пйджакнаас угзран дэмий л түүнийг тойрон дэвхцэж хашгичих аж:
-Би түүнийг чөтгөр шулам гэж хараал тавихаар нь дандаа болиулдаг юм, дандаа шүү! Тэгж хараасаар байгаад чөтгөртчихсөн нь энэ гээд сайхан хүүхэн бичгийн ширээ рүү товолзон очиж уйлсандаа жаахан гуншсан ч аялгуут энхрий дуугаар,
-Проша, чи хаана байна? гэж аяархан дуудав.
-Та нарын “Проша” чинь хэн юм бэ? гэж костюм дээрэлхүү лавлаад тохойвчтой сандал руугаа улам шигдэв.
-Танихгүй байна! Намайг танихгүй байна шүү дээ! Та ойлгож байна уу? гээд нарийн бичгийн дарга хэнгэнэтэл уйлав.
-Өрөөнд битгий уйлаад бай! гэж түргэн ууртай судалт костюм зандраад ханцуй нь хураалттай баахан цаасыг ойртуулахыг үзвэл тэдгээрт цохолт хийх гэж буй нь илт.
-Үгүй, үгүй, би заяа нь ийм юмыг харж байж чадахгүй, заяа нь чадахгүй гэж хашгираад Анна Ричардовна өрөө рүүгээ гүйж гарахад нягтлан бодогч араас нь харвасан сум мэт сүнхийлээ.
-Та аан гэж бай, би ингээд сууж байлаа хэмээн сандарсандаа салгалан буй Анна Ричардовна нягтлангийн ханцуйнаас зууран ярьж гарав. -Тэгсэн чинь нэг муур ороод ирдэг байгаа. Хар өнгөтэй, армана шиг том. Би мэдээж, “жов!” гээд түүнийг хөөлөө. Тэр ч гялсгээд алга боллоо, оронд нь бас мууран царайтай нэг бүдүүн эр орж ирээд, “Эмэгтэй та яагаад орж ирэгсэд рүү “жов” гэж хашгичаад байна?” гэж хэлснээ шурдхийгээд шууд Прохор Петрович руу орчих нь тэр. Би мэдээж, араас нь ‘Та галзуураа юу?” гээд л тавиад орчихлоо. Нөгөө ичих нүүргүй гайхал чинь Прохор Петрович руу очоод өөдөөс нь хараад сандал дээр суучихдаг байгаа даа! Гэтэл цаадах... манай хүн бурхан шиг амьтан, жаахан л ууртай болохоос, дүрсхийгээд явчихлаа. Аргагүй шүү дээ. Ажнлдаа хайнагийн шар шиг зүтгэнэ, ууртайг хэлэх үү, дүрсхийлгүй яахав. ‘Та чинь яагаад хэл амгүй дайрч орж байна?” гэж байна. Гэтэл нөгөө гайхал чинь, та бод доо, сандал дээр хээвнэг ялхайчихаад, “Би ч уул нь тантай бяцхан ажил төрөл хэлцэх санаатай л ирсэн юм л даа” гээд инээмсэглэж байна. Прохор Петрович бас л дүрсхийж, “Би ажилтай байна!” гэлээ. Гэтэл нөгөөдөх чинь, бодох ч юм биш, “Танд ямар ч ажил байхгүй...” гэж өөдөөс нь заллаа. Тэгэнгүүт, мэдээжийн хэрэг, Прохор Петровичийн тэвчээр барагдаж. “Энэ чинь юу гээч болж байна вэ? Үүнийг гаргаж тонилго, намайг чөтгөр авдаг ч болоосой!” гэж байдгаараа хашгирах нь тэр. Тэгтэл цаадах нь, та бод л доо, хээвнэг инээмсэглэн, “Чөтгөр авдаг болоосой гэв үү? За яахав, тэр ч харин болно шүү!” гэж байна. Тэгээд л тар няр гэх шиг болж, би хашгирч ч амжаагүй байтал нэг харахнаа нөгөө мууран царайт бараа сураггүй алга, харин... костюм... суу... сууж байна... Ийн-ийн! гээд Анна Ричардовнагийн аливаа хэлбэр дүрсээ алдсан ам нь цорвойн хэнгэнэтэл уйллаа.
Эхэр татан уйлсандаа амьсгаа нь цухалдсан хүүхэн нэгэнтээ урт санаа алдсанаа намбаа нацаггүй юм хашгичиж гарлаа:
-Тэгээд бичээд л байдаг, бичээд л байдаг, бичээд л байдаг! Галзуурах минь! Утсаар яриад байдаг! Костюм тэр шүү дээ! Бүгдээрээ туулай шиг тараад зугтаачихсан!
Нягтлан бодогч яах ч учраа олохгүй салгалан зогсож байв. Тэгтэл ашгүй, хувь заяа нь түүнийг аврав гэлтэй, нарийн бичгийн даргын өрөөнд хоёр цагдаа тайван алхсаар орж ирлээ. Тэднийг үзэнгүүтээ нөгөө сайхан хүүхэн чинь даргынхаа өрөөний хаалга руу чичлээд улам чанга хэнгэнүүлж өгөх нь тэр.
-За, эмэгтэй, аль вэ, уйлахаа больцгооё гэж эхний цагдаа дөлгөөхөн өгүүлэхэд нягтлан бодогч тэнд ямар ч хзрэгцээгүй илүүдэж байгаагаа мэдрэн бунгуухан гарч нэг минут гэхэд гадаа гарчихсан салхинд зогсож байв. Толгойг нь салхи нэвт шуурах мэт яндан шиг дүнгэнэн, тэр дүнгэнээн цундаас өчигдрийн тоглолтод оролцсон нэг муурны тухай глнхимын зохион байгуулагчдын ярьж байсан тасархай гонсогдов. “Ө-хө-хө! Энэ чинь манай нөгөө муур биш биз?”
Комисс дээр учраа эс олсон үнэнч шударга Василий Гтепанович Ваганьковын хөндлөн гудманд байрладаг комиссын салбар руу явган явж хүрэв.
Хотын үзвэрийн комиссын салбар нэгэн хашааны мухарт орших цагийн эрхшээлээр хамаг шаварддага нь халцарсан, карин үүдний танхимынхаа улаан хүрмэн чулуун баганаараа цуутай бяцхан өргөөнд байрладаг билээ.
Харин өнөөдрийн хувьд энд ирсэн хүмүүс баганыг үзэж бишрэх бус түүний дэргэд болж буй хэрэг явддыг үзэж гайхширцгааж байгаа аж.
Орж ирсэн хэдэн хүн ширээний ард уйлан суугаа нэг авхайг хараад цөмөөрөө хөшицгөөчихөж. Тэр ширээн дээр авхайн борлуулдаг үзвэрийн тусгай ном хэвлэл байх бөгөөд энэ мөчид тэрээр түүнээсээ зарах нь битгий хэл яачив, ийчив гэж санаа тавьсан хүнийг илт тээршааж байв. Энэ үес дээрээс, доороос, хажуунаас, өөрөөр хэлбэл, салбарын бүх хэлтэс, тасгаас лав л хориос наашгүй утас зогсоо чөлөөгүй хангинах аж.
Сайхь авхай уйлж байснаа гэнэт овсхийн цочиж,
-За, дахилаа! гэж муухай бархирснаа санаандгүй чичрэг тунгалаг хоолойгоор дуулаад эхэллээ:
Ариухан Байгал цэнгуун далай тинь...
Шатан дээр гарч ирсэн зарлага хэн нэгэн рүү нударга зангаснаа жалхгүй бүдэг баргил хоолойгоор авхайг дагап дуулав:
Арвинхан олзтой хулэг онгоц тинь!..
Зарлагын дуутай алсаас хэдэн хоолой нэгдэж, найрал дуучид олшрон олширсоор сүүлдээ салбарын өнцөг булан бүрээс дуу хангинах нь тэр ээ. Хамгийн наад талд санхүүгийн шалган байцаах хэлтэс байдаг 6 тоот өрөөнөөс нэг хүний хүчтэй сөөнгө паргиа дуу онцгой ялгарч байв. Найрал дуучидтай олон утас ая хамтатган хангинана.
Салхиа хөөгөөрэй буянт Баргузин тинъ!..
хэмээн шатан дээрх зарлага хоолой мэдэн бархирна.
Нөгөө хүүхний нулимс хацар даган урсаж, тэрээр шүдэз тас зуух гэж оролдовч ам нь хар аяндаа нээгдэн зарлагаас нэг хэм дээгүүр дуулсаар:
Холхи л одно шуу дээ, эр хун гэдэг чинь!
Энэ тэнд буй найрал дуучид үл үзэгдэх удирдаачаас хараа салгахгүй цөмөөрөө нэг дор зогсоод дуулж байгаа юм шиг гойд нийцтэй дуулцгааж байгаа нь амандаа ус балгачихсан
мэт чимээгуй буй гаднын хэдэн хүний гайхшийг үнэхээр төрүүлнэ.
Ваганьковын гудмаар өнгөрөгсөд салбарынхны ийнхүү хөгжилдөн буйг гайхшран төмөр хашааных нь тэнд түр саатацгаана.
Нэгдүгээр бадаг төгсгөлдөө хүрэхэд найрал дуу бас л удирдаачийн дохиогоор мэт гэнэтхэн нам гүм болов. Зарлага аяархан хараачихаад арилаад өгөв. Тэгтэл ёслолын хаалга нээгдэж, зуны пальтоных нь хормой дороос цагаан халаад цухуйсан нэг хүн цагдаагийн хамт орж ирэв.
-Эмч ээ, арга хэмжээ авч өгөөрэй, гуйх л юм энэ гэж нөгөө хүүхэнцэр бачимдан хашгирав.
Шатан дээр салбарын нарийн бичгийн дарга гарч ирээд, ичиж байгаа, зовж байгаа гэдэг нь нүгэлтэй, ээрсхийн ярьж эхлэв:
-Юу л даа, эмч ээ, манай энд нэг л олноороо ховсдуулсан тохиолдол гарах шиг... Тэгэхээр, яах шаардлагатай... гэснээ үгэндээ хахаж цадаад хэлэх юмаа ч дуусгалгүй цээл хоолойгоор дуулж гарлаа:
Шилка болоод Нерчинск...
-Тэнэг! гэж хүүхэнцэр хашгирч амжсан боловч хэнийг зүхсэнээ тайлбарласангүй, харин тэгэхийн оронд албан хүчээр түрлэг нэмж, өөрөө Шилка болоод Нерчинскийн тухай дуулаад эхлэв.
-Биеэ бариарай! Дуулахаа больж үз! гэж эмч нарийн бичгийн даргад хэлэв.
Нарийн бичгийн дарга дуулахаа болихын тулд юугаа ч өгөхөөс буцахгүй нь илт байгаа боловч даанч больж чаддаггүй, тэгээд найрал дуучидтай хоолой нийлүүлэн, хөвчин тайгад хомхой араатанд өртөөгүй, мэргэн буучдын еуманд гүйцэгдээгүй! хэмээн гудамжаар яваа хүмүүсийн сонорыг мялаан хангинуулав.
Энэ бадгийг дуусангуут эмч хамгийн түрүүнд нөгөө хүүхэнд бамбайн дусаалга уулгаж, дараа нь нарийн бичгийн дарга болон бусад хүнд уулгахаар гүйлээ.
-Бүсгүй, та уучлаарай хэмээн Василий Степанович нөгөө хүүхэн рүү гэнэтхэн хандав: -Нэг хар муур танай үүгээр орж гараагүй биз?..
-Юуны чинь муур? Илжиг, манай энэ салбарт нэг муу илжиг бүгчихээд байна! гэж шаралхсан хүүхэн хашгичив.
-Сонсвол сонсог! Би цөмийг нь ярина гээд юу юу болсныг үнэхээр ярьж гарлаа.
Энэ хүүхний ярьснаар “хөнгөвчилсөн зугааны асуудлыг бүрмөсөн унагасан” хотын салбарын дарга элдэв дугуйлан зохион байгуулах өвчтэй юмсанж.
-Дарга нарын нүдийг л хуурахаас цаашгүй! гэж хүүхэн орь дуу тавив.
Эрхлэгч ганцхан жилийн дотор Лермонтовыг суддах дугуйлан, шатар-даамын, одон бөмбөгний бас морь унаж сурах дугуйлангууд зохион байгуулж амжжээ. Зун тийшээ цэнгэг усанд завиар сэлэх дугуйлан, уулчдын дугуйлан байгуулна гэж шаналааж байж.
Тэгтэл өнөөдөр эрхлэгч үдийн хоолны завсарлагаар ороод ирж...
-Тэгсэн чинь нэг муу нохойн гөлөг шиг юмыг сугадчихаж хэмээн хүүхэн шилбэлзэв. -Хаанаас гарч ирснийг бүү мэд, нэг муу эрээн өмдтэй, хагархай хавчдаг шилтэй... за, царай нь гэж нүдтэй хүн харахын арга байхгүй!
Хүүхний ярьж байгаагаар бол нөгөө муухай дарайтыг найрал дууны дугуйлан зохион байгуулах талаар томоохон мэрэгжилтэн гэж салбарын гуанзанд хоол идэж байсан бүх хүнд танилцуулж гэнэ.
Ирээдүйн уулчдын урам хугарч царай нь харлаад явчихаж, гэвч эрхлэгч тэр даруй бүх хүнийг сэргэлэн цовоо байхыг уриалж, нөгөө мэрэгжилтэн баахан алиалж марзганаснаа, найрал дуу бол цаг бараг авдаггүй, түүнээс гадна дуулсны ашиг тусыг вагоноор л хэмжинэ гэж айлджээ.
За тэгээд, мэдээжийн хэрэг, хүүхний хэлснээр шүү дээ, салбарын хоёр цуутай зуйрган Фанов, Косарчук хоёр нэрээ бичүүлнэ гээд хамгийн түрүүнд босон харайж гэнэ. Тэгмэгц бусад албан хаагчид ч дууны дугуйланд орж салахаас өөр замгүй болсноо мэдэрч бас нэрээ бичүүлцгээжээ. Лермонтовын дугуйлан, даамны дугуйлан гээд өөр ямар ч цаг байхгүй тул үдийн завсарлагаанаар дуулцгаахаар шийджээ. Эрхлэгч үлгэр үзүүлэхийн тулд өөрийгөө цээл хоолойтой гэж зарлаж гэнэ, тэгээд цаашаа хар дарсан зүүд шиг юм болжээ. Эрээн өмдөт найрал дууны мэргэжилтэн багш,
-До-ми-соль-до! гэж бархиран, дуулахаас зугтааж шүүгээний араар орсон ичимхий моньднуудыг суга суга
татан гаргаж, Косарчукийг үлэмжийн сонсголтой хэмээн магтаад, “Цэнгүүн далай”-г нэрхийтэл авахыг царайчлан гуйж, гоншиж гасласна-а, хөгшин удирдаач -дууны хорхойтныг болгоохыг хүсэмжлэн хөглүүрээр хуруугаа тогшлов.
Нирхийлгэлээ. Сайхан ч нирхийлгэж. Эрээн өмдөт үнэхээр юмаа мэддэг аж. Нэгдүгээр бадгийг гүйцтэл дуулцгаав. Тэгтэл удирдаач уучлалт гуйн “Би ганцхан минут!” гэчихээд алга болчихжээ. Нээрэн ганц минут болоод л эргээд ирэх юм гэж бодоцгоож. Гэтэл арван минут өнгөрсөн ч мань хүн алга. Зугтчихаж хэмээн салбарынхан бөөн баяр болж.
Тэгсэн чинь гэнэтхэн хар аяндаа хоёрдугаар бадгийг дуулцгаагаад эхэлжээ. Үлэмжийн сонсголтой нь ч юу юм бэ, ямар ч атугай, аятайхан цээл хоолойтой Косарчук манлайлаад авчихаж. Дуулчихлаа. Удирдаач байдаггүй. Өрөө өрөө рүүгээ явцгаан суудалдаа сууж амжаагүй байтал дахиад өөрийн эрхгүй дуулцгаав гэнэ. Болих гэсэн чинь болж өгдөггүй ээ. Гурван минут хэртэй чимээгүй байцгааснаа дахиад л нирхийлгэнэ. Жаахан дуугүй байснаа дахиад л нир! Тэгтэл ч гай түйтгэр тохиосныг ойлгоцгоожээ. Эрхлэгч шившгээ дэлгэсэндээ болоод өрөөндөө ороод түгжчихэж.
Энд хүүхний яриа тасрав. Бамбайны дусаалга огт нэмэр болсонгүй.
Нэгэн мөчлөгийн дараа Ваганьковын гудамны төмөр хашаа руу ачааны гурван машин ирж, тэдгээр дээр эрхлэгч тэргүүтэй салбарынхан бүгдээрээ гарцгаажээ.
Анхны машин хашааны хаачгаар донсолсхийн гудам руу гармагц мөр мөрөөсөө барилцан тэвшин дээр зогссон албан хаагчид амаа нээж богинохон гудам тэр аяараа нөгөө түгээмэл дуугаар цууриатлаа. Эхлээд хоёрдугаар машин, дараа нь гуравдугаар машин дууг шүүрэн авлаа. Тийм байддаар яваад өгчээ. Ажил төрөлдөө яарч яваа гудамжны улс гурван машинтай хүмүүсийг хотоос гадагш зугаалгаар ивж байгаа биз гэж бодоод тэднийг зэрвэсхэн харахаас цааш тоосонгүй. Хотоос гадагш явж байгаа нь ч үнэн, пхдээ зугаалгаар бус, профессор Стравинскийн эмнэлэг рүү явцгааж буй ажээ.
Толгой нь эргэж гүйцсэн нягтлан бодогч албаны мөнгөнөөс эрхбиш салах байх гэж найдсаар хагас цагийн цараа үзвэр-санхүүгийн тасаг дээр хүрч очив. Элдэв юм үзэж
хаширсан болохоор мань хүн эхлээд алтан үсэгтэй цэхэр шилний цаана албан хаагчид сууж буй уртавтар танхим руу болгоомжтой шагайв. Ямар нэгэн түгшүүр буюу замбараагүй байдлын шинж тэмдэг түүнд мэдэгдсэнгүй. Аливаа тохьтой албан газар шиг нам гүм байна.
Василий Степанович “Мөнгө авна” гэсэн бичигтэй жижигхэн цонхоор толгойгоо оруулж, нэг үл таних ажилтны мэндийг мэдээд, орлогын мэдүүлэг өгөхийг хичээнгүйлэн хүсэв.
-Та яах нь вэ? гэж нөгөө албан хаагч цонх руу асуув.
Нягтлан бүр гайхаж хоцров.
-Мөнгө тушаах гэсэн юм. Би Варьетегээс явж байна.
-Жаахан хүлээзнээрэй гэж ажилтан хариулаад шилний цонхыг хоромхон зуур тороор хаачихлаа.
“Хачин юм даа!” гэж нягтлан бодогч бодолхийлэв. Ингэж гайхахаас ч өөр яах билээ! Тэрээр ийм байдалтай амьдралдаа анх удаа учирч байгаа нь энэ. Мөнгө авахад ямар хэцүү байдгийг хэн ч мэднэ, ямар нэгэн арга саам заавал олдоно шүү дээ. Харин нягтлан бодогчийн гучин жилийн практикт хэн нэгэн хүн, хуулийн этгээд ч бай, хувь хүн ч бай, мөнго хүлээн авахдаа бэрхшээж байсан удаа ганц ч байхгүй.
Гэвч тор ярагдаж, нягтлан бодогч дахиад цонх руу наалдав.
-Таных их мөнгө үү? гэж албан хаагч асуув.
-Хорин нэгэн мянга долоон зуу арван нэгэн рубль.
-О-ёо-ёо! гэж албан хаагч, яагаад ч юм бэ, егсөн маягтай өгүүлээд нягтлан бодогч руу ногоон хуудас сарвайв.
Нягтлан бодогч орлогын маягтыг сайн мэдэх болохоор хоромхон зуурт түүнийг бөглөөд боодолтой мөнгөнийхөо оосрыг тайлж эхлэв. Ачаагаа задалж нээмэгц мань хүний нүд нь эрээлжлэн, яасан юм бол гэмээр жигтэйхэн гиншээд явчихав.
Нүднийх нь урдуур гадаадын мөнгөнүүд жирэлзээд иржээ. Нөгөө боодол дотор нь канадын доллар, английн фунт, голландын гульден, латвийн лат, эстонийн крон... энэ тэр байж.
-За тэр дээ, нөгөө Варьетегийн гайхлуудын чинь нэг нь энэ хэмээх догшин дуу хэл нь татчихсан нягтлан бодогчийи ард цууриатлаа. Тэгээд Василий Степановичийг тэр даруй баривчлан авах нь тэр.


Top
   
PostPosted: Jul.28.16 9:25 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
XVIII бүлэг. АЗГҮЙ ГИЙЧИД

Хичээнгүй нягтлан бодогч, юм бичээд байдаг костюман дээр орчихно чинээ санахгүй таксигаар хийсгэж явсан тэр мөчид Киевээс Москвад ирсэн галт тэрэгний зөөлөн суудалтай 9 дүгээр вагоноос бусад зорчигчдын дунд гартаа жижигхэн хулдаасан чемодан барьсан нэг хүн буужээ. Энэ зорчигч бол Киев хотын хуучин Институтская гэгддэг байсан гудамжнаа аж төрдөг, талийгаач Берлиозын хүргэн ах, төлөвлөгөөний эдийн засагч Максимилиан Андреевич Поплавский болой. Уржигдар орой бүр үдэш болсон хойно нэг цахилгаан авсны учир Максимилиан Андреевич Москвад ийнхүү хүрэлцэн иржээ. Тэр цахилгаанд:
“Намайг тун сая Хамбын цөөрөм дээр трамвай тас дайрчихлаа. Оршуулга баасан гарагт, өдрийн гурван цагт. Ир. Берлиоз.” гэсэн байжээ.
Максимилиан Андреевич Киевийн дөнгүүр ухаантай хүний нэг гэж зүй ёсоор тооцогддог билээ. Гэтэл иймэрхүү цахилгаан хамгийн ухаантай хүнийг ч мухардалд оруулах нь лав. Тас дайрчихлаа гэж хүн өөрөө цахилгаан ирүүлж байгаа юм чинь түүнийг тас дайраад алчихаагүй нь тодорхой. Тэгвэл юун оршуулга байдаг билээ? Эсвэл мань хүний бие маш муу, тэгээд үхэхээ мэдэж байгаа юм болов уу? Тэр байж болох зүйл, гэхдээ нэгд нэгэнгүй тодорхой байгаа нь ёстой гайхмаараа даа, өөрийг нь яг баасан гарагийн гурван цагт оршуулна гэдгийг мань хүн хаанаас яаж мэддэг хэрэг вэ? Ёстой хачин цахилгаан!
Гэвч ухаантай хүн чинь элдэв будлиантай юмны л учрыг олохгүй бол юуны төлөө ухаантай байх вэ дээ.
Мэдэж цөхөх юм алга. Алдаа гаргачихаж. Тэгээд л яаралтай цахилгааныг бантагнуулсан чигээр нь явуулчихгүй юу. “Намайг” гэдэг үг “Берлиозыг” гэсэн үгний оронд өөр цахилгаанаас ороод ирсэнд эргэлзээ алга, харин “Берлиозыг” 1'эж байсныг “Берлиоз” болгоод бөгсөнд нь оруулчихаж. Ингэж засвал цахилгааны агуулга, мэдээжийн хэрэг, змгэнэлтэй ч гэсэн ойлгомжтой болж байна.
Максимилиан Андреевичийн гэргий уй гашууд автан сүйд майд болоод тайтгарсны дараа мань хүн тэр даруй Москва руу явах бэлтгэлдээ оржээ.
Максимилиан Андреевичийн нэг нууцыг заддавал юхилтой. Хүүхнийх нь зээ дүү ид цэцэглэж яваа насандаа лмь үрэгдсэнд тэрээр гашуудан харамсаж байгаа нь
маргаангүй. Гэхдээ өөрөө заавал оршуулганд оролцох гойдын шаардлагагүйг ажил хэрэгч хүний хувьд мань хүн ойлголгүй яахав. Тэгсэн мөртлөө л Максимилиан Андреевич Москвад очих гэж үнэн санаанаасаа яарчээ. Учир нь чухам юунд байв аа? Нэг юманд. Тэр нь орон сууц. Москвад орон сууц сулрах нь уу? Энэ ноцтой асуудал. Яасныг бүү мэд, ямар ч атугай Киев Максимилиан Андреевичийн сэтгэлд нэг л таарч өгдөггүй, сүүлийн үед Москва руу шилжихсэн гэхээс өдрийн бодол, шөнийн зүүд болж нойр нь хүртэл муудсав аж. Хавар болоод ирэхээр Днепр мөрөн үерлэн задгай эргийн олон арал усанд автан, газар тэнгэрийн савслагатай нийлэн мэлтэлзэж байхыг хараад мань хүн баярлаж баясах нь үгүй. Владимир вангийн хөшөөний тэндээс тодордог нүд сэргэж, сэтгэл баясам гайхамшигт сайхан барааг хараад ч урам орох нь үгүй. Владимирийн толгодын гөлгөр тоосгон зам дээгүүр толборон солонгорч байдаг хаврын нарны туяанд ч сэтгэл уяран хөгжих нь үгүй. Түүнд энэ бүхэн шиг хэрэггүй юм байхгүй, хүсч байгаа юм ганцхан -Москвад тпилжих.
Киев хотын Институтская гудамжнаа орших орон сууцыг Москвад багасгаж солих тухай сониноор бишгүй зарлуулсан боловч ямар ч үр дүн гараагүй. Тийм хүсэлтэй хүн тэр болгон олдохгүй, хаа нэг олддоо гэхэд дандаа илүү харсан хүмүүс тааралдана.
Цахилгаан Максимилиан Андреевичийн загатнасан газар нь маажсан гэлтэй. Ийм боломжийг алдаж гэмээ нь ёстой нүгэл болно. Ийм боломж дахин заяахгүйг ажил хэрэгч хүмүүс андахгүй.
Товчдоо, хичнээн хэцүү байлаа ч гэсэн Цэцэрлэгийн гудамж дахь дүүгийнхээ байрыг яаж ийгээд өвлөж авах хэрэгтэй байлаа. Үнэхээр тэр бол хэдүү, маш хэцүү, гэвч тэр бэрхшээлийг ямар ч байсан даван туулах хэрэгтэй. Максимилиан Андреевич хашир хүн болохоор гарцаагүй хийх ёстой нэгдүгээр алхам нь талийгаач дүүгийнхээ гурваи өрөө сууданд оршин суугчаар ямар ч атугай бүртгүүлэх шаардлагатайг мэднэ.
Максимиалиан Андреевич баасан гарагийн өдөр дунд Москва хотын Цэцэрлэгийн гудамжны 302-Б дугаар байшингийн байрны захиргаа байрладаг өрөөний үүдээр орж явчихав.
Голд живсэн хүнийг сэхээх аргыг хэд хэдэн янзаар дүрсэлсэн хуучин ухуулах хуудас хананд нь хадаастай тэрхүү нарийхан өрөөнд модон ширээний ард сахлаа хусаагүй, түгшсэн харцтай дунд хэрийн насны эр орь ганцаар сууж байх аж.
Төлөвлөгөөний эдийн засагч малгайгаа авч, чемоданаа сул сандал дээр тавих зуур,
-Захиргааны даргатай уулзаж болохсон болов уу? гэж эелдэгхэн асуув.
Тун хялбархан байлтай энэ асуултад нөгөө хүн, яагаад ч юм бэ, сүрхий гутарч, царай нь хүртэл хувьсхийгээд явчихав. Тэгснээ тэвдсэн янзтай ийш тийш хялалзан, даргыгаа байхгүй гэж мэдэгдэх төдий амандаа гүвтнэв.
-Гэртээ байгаа юм уу? Би маш яаралтай ажлаар явж байна гэж Поплавский асуулаа.
Нөгөө хүн бас л нэг авцалдаагүй юм өчив. Гэхдээ дарга нь гэртээ байхгүй юм байна гэж эрхбиш таамаглаж болохоор хариулж.
-Тэгвэл хэзээ ирэх бол?
Цаадах нь энэ асуултад юу ч хариулсангүй, харин цонх руугаа гуниглан харав.
Ухаантай Поплавский “А-хаан!” гэж өөртөө хэлээд нарийн бичгийн даргыг сураглав.
Ширээний ард суугаа хачин хүн хүчилсэндээ царай нь жигтэйхэн барайж, нарийн бичгийн дарга бас байхгүй... хэзээ ирэхийг мэдэхгүй... тэр өвчтэй байгаа... гэхчилэн аанай л бүдэг бадагхан юм өгүүлэв.
Поплавский “а-хаан!” гэж өөртөө хэлээд,
-Захиргаанд чинь эрхбиш хэн нэгэн хүн байгаа биз дээ гэж асуув.
-Би байна гэж нөгөө хүн бүдэгхэн дуугаар өчив.
-Тэгэхээр ийм байна хэмээн Поплавский тун нухацтай ярьж эхлэв. -Би бол манай зээ дүү, Хамбын цөөрөм дээр амь насаа алдсаныг та мэдэж байгаа, талийгаач Берлиозын цорын ганц өв залгамжлагч хүн, тийм учраас түүний өв болох манай тавин тоот орон сууцыг хуулийн дагуу би өвлөж авах үүрэгтэй...
-Би энэ тухай мэдэхгүй, нөхөр гуай хэмээн нөгөө хүн үгийг нь тасдан уруу дарайлав.
-Та болгоогоорой хэмээн Поплавский хүнгэнүүлэв. -Та захиргааны гишүүн юм чинь заавал...
Тэгтэл нэг иргэн гаднаас ороод ирлээ. Түүнийг хармагц ширээний арын хүн царай нь цайгаад явчихав.
-Захиргааны гишүүн Пятнажко юу? гэж орж ирсэн хүн нөгөө хүнээс асуув.
-Би гэж цаадах нь дуулдах төдий хариулав.
Ирсэн хүн түүнд нэг юм шивнэхэд нэгмөсөн гутарсан цаадах нь санддаасаа босч, хэдхэн хором гэхэд Поплавский захиргааны хоосон өрөөнд ганцаараа хоцрох нь тэр.
Поплавский 50 тоот сууц руу очихоор байрны цардмал талбай дундуур яаравчлан алхах зуур “Э-ээ, яасан яршигтай болж байна аа! Дөмөөрөө нэгэн зэрэг ингэчихнэ гэж байдгаа бас...” хэмээн халаглан бодов.
Төлөвлөгөөний эдийн засагч хонх дарангуут хаалга онгойлгон өгч, тэрээр үүдний бүрэнхий өрөө рүү орлоо. Үүдний өрөөнд сандал дээр сууж байгаа аварга хар муурнаас өөр хүн амьтан үгүй тул хэн хаалга онгойлгож өгснийг эс ойлгон мань хүн баахан гайхшрав.
Максимилиан Андреевич ханиалган хоолой засч, хөлөө нэг хоёр үрж чимээ өгсөнд ажлын өрөөний үүд нээгдэн үүдний өрөө рүү Коровьев гарч ирэв. Максимилиан Андреевич түүн рүү эелдэгхэн хэрнээ буурьтай толгой мэхсхийв.
-Би Поплавский гэдэг хүн. Хэний... ах нь байгаа юм...
Түүнийг хэлж гүйцээгүй байтал Коровьев халааснаасаа балиар алчуур гарган нүүрээ таглаад уйлж гарав.
-Талийгаач Берлиозын ах...
-Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав хэмээн Коровьев нүүрнээсээ алчуураа холдуулж үгнийх нь дундуур оров. -Би таныг харангуутаа л ах нь мөн гэж гадарлалаа! гээд бөөн бөон нулимс бөмбөрүүлэн салгалж, Мөн гай шүү, аан? Ийм юм болох гэж байх уу даа? Аан? гэж уулгалан орь дуу тавив.
-Трамвай дайрчихаа юу? гэж Поплавский шивнэн асуув.
-Яг нам! хэмээн Коровьев хашгирахад хавчдаг шилэн дороос нь нулимс цутгах мэт гоожив. -Яг нам! Би нүдээрээ харсан. Үнэмшинэ үү, яана. Ганцхан тасхийгээд л явчихсан. Толгой-тээр тэнд! Баруун хөл-нурхийгээд л тэг дундуураа тас! Зүүн хөл-нурхийгээд л тэг дундуураа тас! Энэ трамвайнууд ийм л гайтай хөөтэй эд юм байна шүү дээ! гээд Коровьев үнэхээр биеэ барьж эс чадав бололтой толины хажууд хана руу нүүрээ шаан цурхиран уйлж гарав.
Берлиозын хүргэн ах энэ үл таних хүний аашийг чии санаанаасаа биширчээ. Тэрээр өөрийнх нь нүд ч чийгтэх янзтай загатнаж буйг мэдрэх хооронд “Одоо цагт өр нимгэн хүн ёстой байхгүй гэж мөн бурж байгаа юм шүү!” гэж бодов. Тэгсэн хэрнээ сэтгэлд нь нэг юм хургачих шиг болж, энэ өрлөг хүн талийгаачийн сууцанд аль хэзээний
бүртгүүлчихсэн юм биш биз гэх нэгэн муу санаа толгойд нь могой мэт мушгиран орж ирэв. Амьдралд тийм жишээ аль овоо байхыг хэлэх үү.
-Өршөөгөөрэй, та манай талийгаач Мишагийн найз нь байсан уу? гэж Поплавский ханцуйгаараа хув хуурай зүүн нүдээ арчингаа баруун нүдээрээ уй гашууд автсан Коровьевыг сонжин харж асуув. Гэвч цаадах нь жигтэйхэн цурхиран уйлаад, зөвхөн олон дахин давтаж буй “Нурхийгээд л тэг дундуураа тас!” гэдгээс өөр юу гэж байгааг ойлгохын арга алга. Коровьев тийнхүү сэтгэлээ тавиртал уйлсны эцэст сая нэг хананаас ховхорч,
-Үгүй ээ, ингэж байж чадашгүй нь! Явж бамбайн ханд гурван зуун дуслаар уухаас! гэж гүвтнээд Поплавский руу усан нүддэсэн царайгаа эргүүлж,
-Трамвай гэдэг чинь ийм л юм байна шүү дээ! хэмээн нэмж өгүүлэв.
Максимилиан Андреевич энэ гайхалтай уйланхай этгээд хэн байж болохыг шаналан бодох зуур,
-Намайг уучлаарай, надад цахилгаан та явуулсан уу? гэж асуув.
-Тэр! гэж Коровьев хэлээд муур руу хуруугаараа заав.
Поплавский буруу дууллаа гэж бодоод хоёр нүдээ бүлтийлгэв.
Коровьев хамраа шуухитнуулан татаж,
-Хүч, тамир аль нь ч алга, тэсэхгүй нь. Нөгөө хөлийг нь дайрсан дугуйг санахаас л... Нэг дугуй нь арван пүүгээс наашгүй... Нурхийгээд л! Явж орондоо оръё, унтвал мартагнах байлгүй гэчихээд үүдний өрөөнөөс гэнэтхэн алга болчихов.
Гэтэл нөгөө муур хөдөлснөө сандал дээрээс үсрэн бууж, хойт хоёр хөл дээрээ босоод ташаагаа тулан амаа ангайж,
-За, цахилгаан би явуулсан юм. Цааш нь юу гээв? хэмээн огүүлэв.
Максимилиан Андреевичийн толгой эргэн, хөл гар нь мэдээ алдаж чемоданаа алдчихаад муурны өөдөөс харсан сандал дээр суунтусав.
-Би орос хэлээр асуусан шиг санах юм. Цааш нь юу гээв? гэж муур ширүүлэв.
Гэвч Поплавский ямар ч хариу хэлсэнгүй.
-Паспортоо! гэж муур чарлаад пэмбэгэр савраа сарвайв.
Муурны нүднээс гялалзах хоёр очноос өөр юу ч харахгүй, ойлгож ухаарч буй юм юу ч байхгүй Поплавский
паспортоо халааснаасаа хутга мэт суга татав. Муур толины дорхи ширээн дээрээс өргөн хар хүрээтэй шил авч хоншоортоо зүүн улам сүр ороод Поплавскийн салгалан буй гараас паспортыг нь салгаж авав.
“Би ухаан алдаж ойчих болов уу, үгүй болов уу? Тэр л сонин байна” гэж Поплавский бодов. Тэртээ холоос Коровьевын мэгших сонсдон, үүдний өрөөгөөр нэг эфир, бамбайн ханд, бас нэг өөр муухай юмны үнэр ханхлаад явчихлаа.
-Энэ баримт бичгийг аль ангиас өгсөн юм бэ? гэж муур паспорт руу шагайн асуув. Хариу байдаггүй.
-Дөрвөн зуун арванхоёрдугаар анги хэмээн муур өрөөсөн хөлөөрөө барьсан паспортын дээгүүр нөгөө савраараа гүйлгэн зааж өөрөө өөртөө хэлэв. -Тэгнэ ээ тэр, мэдээж л дээ! Би энэ ангийг мэднэ! Тэнд хэн дуртай хүндээ паспорт олгодог юм! Би бол, жишээ нь, тань шиг юманд олгохгүй л байсан! Заяа нь олгохгүй байсан! Нүүр рүү чинь ганцхан удаа хараад л тэр дороо татгалзах байсан! хэмээн муур жигтэйхэн уурсаж паспортыг шалан дээр шидээд, -Таны оршуулганд оролцохыг цуцаллаа. Аж төрдөг газар руугаа явж үз хэмээн нэг л их албархуу хэлснээ, -Азазелло! гэж хаалга руу чарлав.
Тэр дууддагаар биеэ барьсан хар сүлжмэл өмдтэй, суран бүсэндээ хутга хавчуулсан, шар соёотой, зүүн нүдэндээ хөлхтэй, шар толгойтой жижигхэн хазгар этгээд үүдний өрөө рүү гүйж орж ирэв.
Поплавский агаар дутагдан дотор давчдаж буйгаа мэдрэн сандлаас босч, зүрхээ даран ухрав.
-Азазелло, гаргаж өг! гэж муур тушаал буулгаад үүдний өрөөнөөс гарав.
-Поплавский, бүх юмыг ойлгож амжсан биз дээ? гэж орж ирсэн этгээд гуншаатав.
Поплавский толгой дохилоо.
-Киев рүүгээ үтэр түргэн буц! Тэндээ номхноос номхон, даруугаас даруу байгаарай, тэгээд Москвагийн ямар нэг орон сууцны тухай бүү мөрөөд, мэдэв үү? хэмээн Азазелло үүрэгдэв.
Соёо, хутга, сөлөр нүднээс нь Поплавский үхтлээ айж буй энэ давжаа этгээд эдийн засагчийн дөнгөж мөрөөр татах боловч тун эвтэйхэн, эрэмбэтэй, шийдэмгий ажилладаг юмсанж.
Юуны өмнө шалан дээрээс паспортыг авч Максимилиан Андреевичид өгсөнд цаадах нь үхмэл
мэт цэв хүйтэн гараараа хүлээн авав. Дараа нь Азазелло хэмээгдэгч нэг гараараа чемоданыг нь авч, нөгөө гараараа хаалга онгойлгоод Берлиозын хүргэн ахыг сугадан шатны тавцан дээр гаргалаа. Поплавский хана наллаа. Азазелло ямар ч түлхүүргүйгээр чемоданыг нь онгойлгож, тос болсон сонинд боолттой, өрөөсөн хөлгүй асар том шарсан тахианы мах гаргаж тавцан дээр тавив. Дараа нь хоёр хос дотуур хувцас, сахлын хутганы нийлүүр, нэг ном, юмны гэр энэ тэрийг гаргаж ирээд, тахианы махнаас бусдыг нь шатны хоорондох хөндий рүү өшиглөв. Хоосорсон чемодан мөн тийшээ нислээ. Тэртээ доор пидхийн унах нь сонсдож, чимээнийх нь байдлаас үзвэл таг нь тас үсрэв бололтой.
Дараа нь шар толгойт зандалчин тахианы махны хөлнөөс шүүрч аваад Поплавскийн хүзүүн дундуур хар тэнхээгээрээ тас байлгасанд тахианы их бие тасран одож хөл нь Азазеллогийн гарт үлдэв. Алдарт зохиолч Лев Толстойн онож хэлсэнчлэн Облонскийн гэрт үүд, хоймор нь хутгалдчихжээ гэдэг л болж байна. Одооны энэ байдлыг үзсэн бол тэрээр чухамхүү тэгж л айлдах байсан даа. Яг! Поплавскийн нүдэнд хамаг юм хутгалдчих нь тэр. Эхлээд оч зуралзан маналзсанаа нэгэн зуур хаврын гэгээн өдрийг харанхуйлсан үхээрийн хар могойгоор солигдон эрээлжлэхүйд Поплавский паспортоо барьсан чигээрээ шат уруудан нисэх мэт харайлгалаа. Эхний эргүүлэг дээр очихдоо тэндхийн тавцангийн эсрэг талын цонхны шилийг хөлөөрөө цөм цохичихоод, шатны гишгүүр дээр суув. Хажуугаар нь тахианы хөлгүй мах дэгдэх мэт өнхөрсөөр шатны хөндий рүү унаж арилав. Дээр хоцорсон Азазелло тахианы хөлийг нүд ирмэхийн зуур хуу мөлжиж, ясыг нь сүлжмэл өмднийхөө халаас руу шургуулчихаад байр руу буцаж орж хаалгаа тасхийтэл хаалаа. Энэ үес дороос огсөж яваа хүний хөлийн чимээ сонсдож эхлэв.
Поплавский бас нэг давхар доошлон гүйгээд тавцан дээр буй модон буйдан дээр сууж амьсгаагаа дарав.
Шатаар өгсөж яваа хуучин цагийн чисчүү костюмтай, ногоон бүстэй сийрсэн малгайтай, ер бусын гунигт царайтай хижээл насны хариугүй давжаа нэгэн Поплавскийн дэргэд югтусав.
-Хүн гуай, танаас юм асууж болохсон болов уу? Тавин тоот байр хаана байна? гэж чисчүү костюмт гунигтай асуув.
-Дээшээ! гэж Поплавский огцомхон өчив.
-За, ёстой гялайлаа, хүн гуай хэмээн нөгөөх хүн аанай л гунигтай өгүүлээд цааш өгсөхөд Поплавский босоод доошоо харайлгав.
Гэгээн цагаан өдөр маш зэрлэгээр хүчирхийлсэн зандалчдын тухай гомдол мэдүүлэхээр Максимилиан Андреевич сэргийлэх рүү ингэтлээ яараагүй байгаа даа? гэсэн асуулт гарч байна. Үгүй дээ, заяа нь үгүй, энэ тухайд итгэлтэй хэлж болно. Сэргийлэхэд очиж, сая нүдний шилтэй муур миний паспортыг уншсан, дараа нь сүлжмэл өмдтэй, хутгатай хүн... гэх мэтийн юм ярих хэрэг үү, үгүй шүү, ардууд минь, Максимилиан Андреевич үнэхээр ухаантай хүн юм чинь!
Тэрээр нэгэнт доошоо бууж ирээд гарах үүдний хажууд нэг пин рүү орох хаалга буйг үзэв. Тэр хаалганы шилийг хага цохичихсон аж. Поплавский паспортоо халаасандаа далд хийгээд, дээрээс хаягдсан юмаа олох санаатай тэр хавийг эргүүлдэн харлаа. Гэвч ямар нэг юмны ул мөр ч алга. Тэглээ гээд харам сэтгэл хөдөлсөнгүйд Поплавский өөрөө ч гайхжээ. Харин саяны хүнээр нөгөө хараал идсэн байрыг дахин нэг шалгая гэсэн дотор гижигдэм сонин санаа мань хүнийг эзэмдэн авав. Нээрэн, тэр хүн уг байрыг сураглаж яваа юм чинь анх удаа тийшээ очиж яваа гэсэн үг. Тэгэхээр, мань хүн 50 тоотод бүгсэн бүлгийнхний саварт шууд орох гэж байгаа хэрэг. Энэ хөөрхий тэр байрнаас тун удахгүй гарна гэж Поплавскийн хажуугаас хэлж өгөөд байх шиг. Максимилиан Андреевич ямарваа нэгэн дүүгийн аливаа нэгэн оршуулганд оролцох тухай, мэдээж, бодохоо ч больсон, Киевийн суудал хөдөлтөл ч зөндөөн цаг байлаа. Эдийн засагч нэг эргэж харснаа пин рүү шурдхийн шургаж оров. Энэ үед тэртээ дээр хаалганы дуу гарав. “За мань хүн орчихлоо!” гэж Поплавский зүрх шимшрэн бодлоо. Пин дотор сэрүүхэн хэрнээ оготнын үнэр, савхин гутлын үнэртэй холилдон ханхлах аж. Максимилиан Андреевич нэг тайрдсан дээр суурилж суугаад хүлээхээр шийдэв. Зургадугаар орцны гарах хаалга пингээс шууд харагдаж байгаа болохоор байршил нь тун эвтэйхэн.
Гэтэл Киевийн зочин санаснаасаа илүү удаан хүлээж таарав. Шат энэ завсар, яагаад ч юм бэ, туж хов хоосоп байв. Чимээ анир тодхон сонсдоно. Тэгж тэгж таван давхарт хаалганы чимээ гарлаа. Поплавский биеэ хураав. Мөн дөе, нөгөө хүний алхаа. “Уруудаж явна”. Нэг давхраар доошлоод хаалганы чимээ гарав. Алхаа чимээгүй боллоо. Эмэгтэй хүний дуу. Гунигт царайтын дуу... мөн, яг түүний дуу... “Ээ, тэнгэр минь, орхиж үз...” гэх маягийн юм хэлэх шиг болов. Поплавскийн чих хагархай шилний цаанаас цухуйжээ. Энэхүү чихэнд эмэгтэй хүний инээх дуу сонсдов. Уруудаж яваа түргэн түргэн алхаа. Тэгтэл ч нэг эмэгтэйн нуруу харагдав. Ногоон хулдаасан цүнхтэй тэр хүүхэн орцноос хороо руу гарлаа. Нөгөө хүний алхаа дахиад сонсдов. “Хачин юм даа, буцаад нөгөө байр руу очлоо. За тэр, хаалга дахиад онгойлоо. За яахав, дахиад хүлээхээс.”
Энэ удаа нэг их удаан хүлээлгэсэнгүй. Хаалганы чимээ. Алхаа. Алхаа намддаа. Цөхөрсөн орь дуу. Муур мяулж байна. Түргэн тожигносон алхаа юу юугүй доошлоод ирлээ!
Поплавский хүлээзнэв. Малгай байхгүй, шал нойтон өмдтэй, халзан толгойгоо маажуулж ухаан мэдрэлгүй царайлсан гунигт хүн амандаа юм үглэн, хэрээслэн залбирсаар хажуугаар нь зурсхийн өнгөрөв. Айсандаа хаалга гадагш дотогшийн алинаар онгойдгийг мэдэхгүй, бариултай нь жаал ноцолдсоноо сая учрыг олж нээгээд гадагш үсрэн наранд гарлаа.
Максимилиан Андреевич байрны шалгалтаа дууссан тул талийгаач дүү, орон сууц хоёрын алийг нь ч дахиж бодолгүй, ямар аюулын ирмэгт байснаа бодох бүрий нуруу руу нь хүйтэн оргиж, гагцхүү “Бүгд ойлгомжтой! Бүгд ойлгомжтой!” хэмээх хоёрхон үг шивэгнэсээр гадагшаа гүйж гарлаа. Хэдэн минутын дараа төлөвлөгөөний эдийн засагч троллейбусаар Киевийн галт тэрэгний буудал руу довтолгож явав.
Эдийн засагчийг дор пинд сууж байх зуур нөгөө жижигхэн хүнд тун ёозгүй явдал тохиолджээ. Давжаа хүмүүн Варьетегийн буфетчин бөгөөд нэр нь Андрей Фокич Соков. Варьетэд мөрддөг явж байх хооронд Андрей Фокич хэрэг явддаас хөндийрөн мэдээгүй царайлж байсан ч хэзээний гунигтай царай нь улам гуниснаас гадна явуулын шидтэн хаана буусныг зарлага Карповоос лавлаад байсан нь анзаарагджээ.
Буфетчин шатны тавцан дээр эдийн засагчаас салаад таван давхарт гарч тавин тоотын хонхыг дарсан юм байж.
Хаалга тэр даруй нээж өгсөн боловч буфетчин хэрдхийн цочиж ухартусаад шууд орсошүй. Тэр нь ч аргагүй юм, Үсэндээ ганц цагаан хавчаар хатгаж торон хормогч аальгүйтэн унжуулснаас өөр юу ч үгүй нүцгэн хүүхэнцэр хаалга онгойлгож огчээ. Гэхдээ алтан өнгөтэй өндөр өсгийт өшиглөсөн байж. Өө хэлэх юмгүй сайхан бие хаатай, гадна талын ганц сэв гэвэл хүзүүндээ хурэн улаан сорвитой хүүхэнцэр.
-За яагаав, хонходсон хүн чинь ор л доо! хэмээн сайхь хүүхэн буфетчинг шалиг нүдээр цоргив.
Андрей Фокич дуу алдан нүдээ анивчаад, малгайгаа авч үүдний өрөө рүү алхжээ. Яг энэ үед үүдний өрөөнд утас хангинав. Ичих нүүргүй үйлчлэгч хүүхэн өрөөсөн хөлөөрөө сандал дээр гишгэн байж утас аваад,
-Байна уу! гэв.
Буфетчин нүдээ хийх газар олохгүй, дэмий л хоёр хөл дээрээ сэлгэн сул зогсох зуур ‘Тадаадын хүний үйлчлэгч ээ гэж! Түй, ёстой нүдний булай!” гэж бодов. Тэгээд тэр булайгаас аврах аврал хайж ийш тийш хяламхийв.
Гэрэл муутай үүдний том өрөө тэр чигээрээ ер бусын эд хогшил, хувцас хунарт дарагдсан байх аж. Жишээлбэл, санддын ар дээр улаан дотортой гашуудлын цув тохоостой, толины дорхи ширээн дээр гялалзсан алтан бариултай шовх сэлэм тавиастай байна. Тэртээ буланд мөнгөн бариултай гурван шовх сэлмийг ердийн нэг шүхэр ч юм уу, таяг шиг түшүүлэн тавьжээ. Бүргэдийн өд хатгасан дугуй малгайнууд бугын эвэрт өлгөөтэй харагдана.
-Тийм хэмээн үйлчлэгч утсандаа хариулав. -Хэн гэнэ ээ? Гүн Майгель ий? Би таныг сонсож байна. Тийм! Ноён жүжигчин өнөөдөр гэртээ байгаа. Тэгэлгүй дээ, тэр тантай уулзахдаа баяртай байх болно. Тийм, зочид... Фрак юм уу, хар пиджак. Юу? Шөнийн арван хоёр цагт. Үйлчлэгч яриагаа дуусгаж утсаа тавьчихаад буфетчин рүү хандан,
-Та юу гэж болгоохсон бол? гэж асуув.
-Би жүжигчин гуайтай заавал уулзах шаарддагатай.
-Яана гэнэ ээ? Бүр яг өөртэй нь тэр үү?
-Өөртэй нь хэмээн буфетчин гунигтай өчив.
-Асууя л даа гэж үйлчлэгч илт тээнэгэлзэнгүй өгүүлээд талийгаач Берлиозын ажлын өрөөний үүдийг нээсхийн,
-Эрхэмтээн, энд нэг жижигхэн хүн ирчихээд мессиртэй уулзах хэрэгтэй гээд байна гэж илтгэв.
-Тэгвэл оруулчих хэмээсэн Коровьевын муухай дуу цаад өрөөнөөс нь сонсдов.
-Та зочны өрөө рүү ороорой хэмээн хүүхэнцэр хүний ёсоор хувцаслачихсан юм шиг хээвнэг хэлээд, тэр өрөөний үүдийг нээж өгснөө, өөрөө үүдний өрөөнөөс гарч одов.
Буфетчин урьсан өрөөнд ормогц эндхийн тавилга, байддыг үзээд гайхан балмагдаж зорьсон хэргээ хүртэл
мартчихав. Өнгө өнгийн шилтэй цэлгэр цонхоор (ул мөргүй арилан одсон инжааны авгайн уран зөгнөл) дуганых шиг ер бусын гэрэл гийжээ. Гадаа хаврын халуун өдөр болж буй атал хуучин цагийн нүсэр том задгай зууханд гал дүрэлзэж байна. Гэхдээ тэр өрөөнөөс халуу дүүгэх битгий хэл харин ч болвоос орж ирсэн хүнийг зоорины чийглэг амьсгаа жиндүүлэн угтах аж. Зуухны өмнө гал руу нозоорсон нүдээ онийлгосон том хар муур барын арьсан дээр амгалан морилж сууна. Сүмийн хоргойгоор бүтээсэн нэг ширээ байхыг үзээд бурхнаас эмээдэг буфетчин хэрдхийн цочив. Хоргой бүтээлгэн дээр шороо тоостой, хөгцөрсөн, цүдгэр үй олон шил өржээ. Шилнүүдийн завсраар нэгэн цар гялалзах бөгөөд шижир алтаар хийсэн нь андашгүй байв. Бүсэндээ хутга хавчуулсан жижигхэн шар толгойт шовх сэлмэнд мах шорлон задгай зууханд шүүсийг нь гоожуулан шарж, утаа нь яндан руу нь татагдан байна. Шарсан махнаас гадна маш хүчтэй сүрчиг, гүгэлний үнэр холилдон ханхлахад, Берлиозын хаана оршин сууж байсан болон амь насаа алдсаныг сониноос олж мэдсэн буфетчиний толгойд энд чинь Берлиозын хойтын буяныг арай үйлдчихсэн юм биш байгаа гэсэн бодол зурсхийн орж ирвээс айлын байранд тэгдэг тийм утгагүй юм гэж хаа байхав хэмээн тэр даруй уг боддыг толгойноосоо үлдэн хөөлөө.
Гэтэл балмагдаж уймарсан буфетчинд гэнэтхэн,
-За ингэхэд би ямар тус хүргэж чадахсан бол? гэх нүсэр аргил дуу сонсдов.
Чингэвээс буфетчин хэрэгтэй хүн нь сүүдэрт байгааг сая олж харав.
Тамын шидтэн баахан дэр тарааж хаялсан намхан эх захгүй ханхар буйдан дээр тарайн хэвтжээ. Жүжигчин зөвхөн дотуур хар хувцастай, урт хоншоортой мөнхүү хар шаахайтай байх шиг буфетчинд санагдав.
-Би Варьетегийн театрт буфетийн эрхлэгчээр ажилладаг юм... хэмээн мань буфетчин гаслаж эхлэв.
Жүжигчин эрдэнийн чулуунууд гялалзсан бөгжтэй гараа буфетчиний амыг халхлах гэсэн мэт урагш сунгаад жигтэйхэн амтархан ярьж гарав:
-Боль, боль, боль! Өөр ганц ч үг хэрэггүй! Хэзээ ч, ямар ч тохиолдолд! Танай буфетнээс би юу ч уруулдаа хүргэхгүй! Зрхэм минь, би өчигдөр танай лангууны хажуугаар өнгөрсөн юм, тэгээд одоо хүртэл хилэмний мах, хонины сүүний бяслаг хоёрын алийг нь ч мартаж чадахгүй байна. Нандин эрдэнэ минь! Хонины сүүний ногоон бяслаг гэж байдаггүй юм, таныг хэн нэг этгээд залилчихаж. Тэр бяслаг чинь цагаан байдаг учиртай. Өө тийм, бас цай чинь? Угаадас аа угаадас! Нэг балиар бүсгүй танай аварга том халуун тогоо руу хувингаар түүхий ус цутгаж байхад цоргоор нь цайгаа аягалсаар байсныг би өөрийнхөө нүдээр харсан. Үгүй ээ, хонгор минь, тэгж яахин болох билээ!
Энэхүү гэнэтийн довтолгоонд мэгдэж үүлгэртсэн Андрей Фокич,
-Би хүлцэл өчье, би энэ асуудлаар яваа юм биш, хилэмний мах энд огт падгүй... хэмээн үглэв.
-Хилэмний мах чинь муудчихсан байтал яахаараа энд падгүй байдаг билээ?
-Хоёрдугаар зэргийн шинэлэгтэй хилэмний мах явуулсан байна билээ гэж буфетчин тайлбар тавив.
-Хонгор минь, энэ чинь солиорол!
-Юун солиорол?
-Хоёрдугаар зэргийн шинэлэг гэдэг чинь солиорол! Шинэлэг гэдэг чинь ^овхөн ганцхан нэгдүгээр зэргийн л гэж байдаг юм, тэр нь тэгээд л эцсийнх. Хэрэв хилэмний мах хоёрдугаар зэргийн шинэлэгтэй гэж байгаа бол тэр чинь ялзарсан мах!
Өөчлөөд байгаа жүжигчнээс яаж салахаа эс мэдэх буфетчин дэмий л,
-Би хүлцэл өчье... хэмээн дахиад эхлэтэл цаадах нь,
-Би хүлцэж чадахгүй гэж тас дайрав.
-Би энэ хэргээр ирсэн юм биш гэж урам нь хугарч гүйцсэн буфетчин өгүүлэв.
-Энэ хэргээр биш ий? Тэгвэл над руу ирэх өөр ямар хэрэг байхсан билээ? хэмээн гадаадын шидтэн гайхшрав. - Хэрэв миний ой самуураагүй бол тантай мэргэжил ойролцоо хүнээс би цэргийн хүнсний мухлагийн нэг эзэгтэйтэй танил байсан, гэхдээ аль дивангарт, таныг нартад мэнддээгүй байхад шүү дээ. Тэглээ ч гэсэн би баяртай байна. Азазелло! Буфетийн эрхлэгч ноёнд сандал авч өг.
Max шарж байсан этгээд огцом эргэж хар царсан намхап мухар санддаас нэгийг шаламгайлан авч өгөхөд буфетчии түүний соёоноос зарсхийн цочжээ. Энэ өрөөнд өөр төрлийн сандал байсангүй. Буфетчин,
-Гүнээ талархаж байна гэж дуугараад сандал дээр суум, Тэгтэл ар талынх нь нэг хөл шажигнан хугарч буфетчин дуу алдан шалан дээр унахад бөгс нь жигтэйхэн өвдөв. Тэрэзр
ойчихдоо өмнөө байсан өөр нэг сандлыг хөлөөрөө дэгээдэн, түүн дээр байсан аяга дүүрэн улаан дарсыг өмд рүүгээ асгачихжээ.
Жүжигчин дуу алдав:
-Э-ээ! Та гэмтчихээгүй биз?
Азазелло буфетчинг дэмнэн босгоод өөр нэг сандал тавьж өглөө. Өмдөө тайлж галд ээж хатаахгүй юу гэсэн гэрийн эзний саналаас мань буфетчин гаслан байж татгалзаад нойтон гадуур дотуур хувцастай байх нь тэсэхүйеэ бэрх буйг барим тавим мэдэрсээр нөгөө сандал дээр болгоомжтой суув.
-Би намхан сандалд дуртай. Намхан сандлаас унахад тийм их аюултай биш гэж жүжигчин яриа эхлэв. -Ингэхэд бид чинь хилэмний тухай ярьж байгаад зогс луу? Хонгор минь! Аливаа буфетчиний уриа бол шинэлэг, шинэлэг, бас дахин шинэлэг гэсэн лоозон байх ёстой. Өө тийм, та амсаж үзэхгүйсэн болов уу...
Тэгтэл задгай зуухны улаан туяанд буфетчиний өмнө шовх сэлэм гялсхийж, Азазелло алтан тавган дээр шажигнасан хэрчим мах мултлан тавьж, нимбэгний пгүүсээр шүүслээд, буфетчинд хоёр шүдтэй алтан сэрээ өглөө.
-Маш гүнээ... би...
-Үгүй, үгүй, та идээд үз!
Буфетчин ёсыг бодож жижигхэн хэрчим мах үмхсэн даруйдаа үнэхээр шив шинэхэн төдийгүй гол нь ер бусын амттай юм зажилж буйгаа ойлгов. Гэтэл тэр сайхан үнэртэй шүүслэг махыг зажилж байгаад буфетчин золтой л хахаж хоёрдахь удаагаа ойчсонгүй. Зэргэлдээх өрөөнөөс том хар шувуу нисэн орж ирээд далавчаараа мань хүний халзан толгойг яльгүй шүргэчихэв. Тэгснээ задгай зуухны тавиур дээрх цагны хажууд очоод суухыг үзэхүл нөгөө шувуу нь ууль аж. “Ээ, бурхан тэнгэр минь! Ямар гээчийн байр вэ!” гэж аливаа буфетчиний адил бухимдуу Андрей Фокич Оодов.
-Аяга дарс? Улаан уу, цагаан уу? Өдрийн энэ цагт та аль орны дарсыг илүү таалдагсан бол?
-Маш гүнээ... Би уудаггүй...
-Ээ бас тоогүй! Нэг удаа шоо орхиж тогловол Полгоохсон болов уу? Эсвэл та өөр аль нэг тоглоомонд дуртай юу? Даалуу, хөзөр?
-Би тоглодоггүй хэмээн нэгэнт алжаасан буфетчин ичив.
-Бүр ч тоогүй хэмээн гэрийн эзэн дүгнэв. -Таны таалал мэдэх хэрэг, дарс, тоглоом, сайхан хүүхэн, наргиа ярианаас зайлсхийдэг эрчүүдэд ямар нэгэн муу юм нуугдаж байдаг учиртай. Тийм хүмүүс нэг бол хүнд өвчтэй, нэг бол орчныхоо хүмүүсийг далдуур үзэн ядаж байдаг юм. Гэхдээ үүнд хамаарахгүй тохиолдол байж болно. Надтай цуг найрыи ширээнд сууж байсан улсын дотор заримдаа гайхалтай шаарнууд таарч л явлаа! За ингээд, таны хэрэг зоригийг сонсоё.
-Та өчигдөр илбэ үзүүлж соёрхсон байна билээ...
-Би юу? Нигүүлсэнгүй сэтгэл гаргаж хайрла. Би арай ч тийм хүн биш! хэмээн мэл гайхсан шидтэн дуу алдав.
Мэгдэж сандарсан буфетчин,
-Миний буруу, гэхдээ нөгөө тамын шидийн тоглолт... гэж бувтнав.
-Өө, тийм, тийм! Эрхэм минь! Би танд нууцыг нь хэлж өгье: би ерөөсөө жүжигчин биш, зүгээр л москвачуудыг бөөнөөр нь хармаар санагдсан юм, тийм ажлыг театрт хийх нь л хамгийн тохиромжтой байсан хэрэг. Харин миний дагуул хэмээн мань хүн муурны зүг дохиж, -Эд нар л тоглолт хийсэн. Би бол зүгээр суугаад л москвачуудыг харж байсан хэрэг. Гэхдээ та царайгаа хувилгах хэрэггүй, эю тоглолттой чухам ямар учир холбогддоор над руу ирснээ л хэл л дээ?
-Таны мэлмий соёрхог, таазнаас элдэв юм буусны дотор баахан цаас байсан гээд буфетчин дуугаа намсган, санаа зовсон байртай орчноо харснаа, -Тэгээд л цөмөөрөө түүнийг шүүрцгээж авсан шүү дээ. Тэгтэл ч манай буфетэнд нэг залуу орж ирээд аравтын дэвсгэрт өгч байна, би найм тавийг хариулж өглөө... Дараа нь бас нэг хүн... гэв.
-Бас залуу юу?
-Үгүй ээ, хижээл хүн. Гуравдахь, дөрөвдэх... Би хариултыг нь өгөөд л байлаа. Тэгээд өнөөдөр кассап шалгасан чинь мөнгөний оронд баахан хигсэн цаас байж байдаг байгаа даа. Буфетийг зуун есөн рублюр шийтгэчихээд байна.
-Ээ, халаг! гэж жүжигчин дуу алдав. -Тэд чинь тэр цаасыг үнэнхээсээ жинхэнэ мөнгө гээд бодчихлоо гэж үү дээ? Тэднийг мэдсээр байж зориудаар ингэсэн гэж би даанч бодохгүй байна.
Буфетчин жишисхийн гунигтай эргэж харсан боловч юү ч дуугарсангүй.
-Луйварчид гэж үү? хэмээн шидтэн зочноос түгшүүрлэн асуув.
-Москвачуудын дотор луйварчид бий гэж үү?
Хариуд нь буфетчин уйлах нь уу гэмээр инээмсэглэх аядсаныг үзэхүл москвачуудын дотор луйварчид байгаа гэдэг нь ямар ч эргэлзээгүй болов.
-Энэ бол шившиг! гэж Воланд зэвүүцэв. -Та ядмаг хүн... Та ядмаг хүн, тийм биз дээ?
Буфетчиний толгой мөр рүүгээ нугдгасхийгээд явчихыг үзэхүл тэрээр ядмаг хүн гэдэг нь илт болов.
-Танд хуримтлуулсан мөнгө хичнээн байна?
Энэ асуултыг тун өөриймсөг аясаар асуусан ч гэсэн түүнийг зохисгүй асуулт гэж эрхбиш хүлээхээс өөр аргагүй. Буфетчин түгдчин хулганав.
-Таван хадгаламжийн кассанд хоёр зуун дөчин есөн мянган рубль бий, бас гэрт нь шалан дор нь аравтын хоёр зуун алтан зоос байгаа гэж хажуугийн өрөөнөөс хахиртсан дуугаар мэдэгдэв.
Буфетчин сандалдаа наалдчих шиг болов.
-За, энэ ч мэдээж, тоо биш л дээ хэмээн Воланд зочиндоо нигүүлсэнгүй өгүүлэв. -Гэхдээ, тэгж яривал, энүүхэн хэд ч чухамдаа танд хэрэг болохгүй. Та хэзээ нас барах билээ?
Чингэхүйд буфетчин өөрийн эрхгүй эгдүүцэв.
-Үүнийг хэн ч мэдэхгүй, бас хэнд ч хамаагүй зүйл гэж тэрээр өчлөө.
-Үгүй ер, мэдэхгүй байхдаа яахав дээ, ямар хаврын тэнгэр биш? хэмээн нөгөө муухай дуу хажуугийн өрөөнөөс дахин сонсдов. -Наадах чинь есөн сарын дараа, ирэх оны хоёрдугаар сард Москвагийн улсын их сургуулийн нэгдүгээр эмнэлгийн дөрөвдүгээр тасагт элэгний хорт хавдраар нас барна.
Буфетчиний царай шав шарлаад явчихав.
-Есөн cap, хоёр зуун дөчин есөн мянга... хэмээн Воланд боддогошрон тооцоолов. -Энэ чинь бүхэлдүүлсэн тоогоор нэг сард хорин долоон мянга болох нь уу? Багавтар л юм, 1'зхдээ даруухан амьдарвал хүрнэ ээ. Түүнээс гадна нөгөө аравтын зооснууд байгаа.
-Зооснуудыг хэрэглэж амжихгүй хэмээн аанай л нөгөө иуу буфетчиний зүрхийг зүсэн ярианд оролцов. -Андрей Фокичийг нас бармагц байшинг нь нурааж, тэр зооснуудыг Улеын банк руу илгээнэ.
-Ьи бол танд эмнэлэгт хэвтэхийг зөвлөмөөргүй байна гэж жүжигчин яриагаа үргэлжлүүлэв. -Горьддогогүй өвчтнүүдийн ёолох, гаслах дуунд эмнэлгийн орон дээр өөд болох ямар утга байх вэ. Тэгсэнд орвол харин долоон мянгаараа найр хийж хор хүртчихээд, чавхдаст хөгжмийн аялгуун дор халамцуу дэгжин хүүхнүүд, хавтай сайн нөхдөөрөө хүрээлүүлэн <өөр ертөнц рүү> шилжвэл дээргүй юу?
Буфетчин ямар ч хөдөлгөөнгүй суусаар. Жигтэйхэн хөгширчихөж. Хоёр нүд нь гархилан хөвхөртөж, хацар нь шалхайн, эрүү нь заагдсан мэт унжжээ.
-Ингэхэд, бидний мөрөөдөл хэтэрлээ хэмээн эзэн дуу алдав.
-Ажилдаа орцгооё. Нөгөө хигсэн цаасаа та үзүүлнэ үү.
Буфетчин халааснаасаа боодолтой цаасаа догдолсхийн гаргаад заддангуутаа хөшчих нь тэр. Сонины тасархай дотор аравтын дэвсгэртүүд байж байх аж.
-За эрхэм минь, таны бие үнэхээр эрүүл бус байна гэж Воланд дал мөрөө хавчин өгүүлэв.
Буфетчин марсайтал инээмсэглэн сандлаас босох зуур,
-Э-энэ цаас маань дахиад яачихвал... хэмээн ээрэн өгүүлэв.
-Хмм... гэж жүжигчин бодоогошров. -Тэгвэл дахиад л манайд хүрээд ирээрэй. Санаа зоволтгүй морилогтун! Тантай танилцсандаа баяртай байна.
Тэгтэл Коровьев ажлын өрөөнөөс ухасхийн гарч ирээд мань буфетчиний гарыг атган сэгсчиж, бүх хүнд толгой дараалан мэнд хүргэхийг хүсэмжлэн гуйв. Буфетчин наадах цаадахынхаа учрыг бараг олохгүй үүдний өрөө рүү зүглэв.
-Гелла, гаргаж өг гэж Коровьев хашгичив.
Үүдэнд дахиад л нөгөө шалдан шар! Буфетчин “баяртай" гэж гонгиносон дуугаар хэлсэн болоод хаалганы завсраар чихсхийн гарч хөлчүү мэт салдирхийлэв. Жаахан уруудаад зогтусан шатны гишгүүр дээр сууж, бооддоо гарган шалгаж үзвэл аравтууд байдгаараа байж байв.
Тэгтэл энэ тавцангийн байрнаас ногоон цүнхтэй хүүхэн гарч иржээ. Шатан дээр аравтын дэвсгэртүүд рүү гөлрои суугаа хүнийг үзээд хүүхэн нэгэнтээ инээмсэглэснээ бодол болсон янзтай,
-Манай энэ байшин ямар гээчийн байшин бэ? гэсн л буфетчин рүү тогтож хараад, -Энэ бас хар өглөошхк' согтчихож. Хөөе хүн гуай, та чинь яасан их мөнгөтэй юм б » Хагасыг нь надад өгөх л дөө! А-аан? гэв. -Ээ, тэнгэр минь, намайг орхиж үз хэмээн айчихсан буфетчин өгүүлээд мөнгөө шалавхан нуув. Хүүхэн тачигнатал хөхөрч,
-Өө, харамч гэдэг нь, чөтгөр авмар! Би тоглосон юм гэчихээд доошоо яваад өгөв.
Буфетчин зугуухан босч малгайгаа засах санаатай гараа өргөснөө толгой нүцгэн байгаагаа мэдэв. Буцаж орно гэхээс дотор нь муухай оргивч малгай нь хайран санагдаад болдоггүй. Жаахан тээнэгэлзэж байснаа ямар ч атугай эргэж очоод хонходдоо.
-Танд өөр юу хэрэгтэйсэн бол? гэж нөгөө хараал идсэн Гелла асууж байна.
-Би малгайгаа мартчихаж хэмээн буфетчин шивнэж халзан толгой руугаа чичлэв. Геллаг цаашаа эргэхэд буфетчин дотроо нулимаад нүдээ анив. Тэгээд нүдээ нээтэл Гелла малгайг нь нэг хар бариултай шовх сэлэмний хамт өглөө.
Буфетчин шовх сэлмийг нь,
-Минийх биш гэж цааш нь түлхээд малгайгаа авч өмсөв.
-Та сэлэмгүй ирсэн юм гэж үү? хэмээн Гелла учиргүй гайхав.
Буфетчин аман дотроо нэг юм бувтнаад бушуухан доошиллоо. Яагаад ч юм малгай нь нэг л эвлэж өгөхгүй, нэмэрт нь жигтэйхэн халуун оргиод байсанд түүнийг авч үзээд цочирдон овсхийж аяархан дуу алдав. Азарган тахианы үнгэгдсэн өдтэй дугуй хилэн малгай гарт нь ороод иржээ. Тэрээр хэрээслэн залбирлаа. Яг тэр мөчид дугуй малгай нь мяулан муурын хар зулзага болж хувираад, Андрей Фокичийн толгой руу үсрэн гарч хамаг хумсаа халзан духанд нь шигтгэчих нь тэр. Буфетчин арга тасарсан дуугаар нэгэнтээ орилоод шат уруудан ум хумгүй харайлгасанд муурын зулзага толгойноос нь мултран унаад шат өгсөн жадгадаж өгөв.
Буфетчин агаарт хар эрчээрээ гарч ирээд их хаалганы »үг жирийлгэж, тийнхүү 302-Б тоот чөтгөрийн байшинг үүрд орхилоо.
Түүний цаашаа яасан нь маш тодорхой мэдэгдэж байгаа. Мань хүн байшингийн хөндий хонгил доогуур гарч ирээд имар нэг юм хайх мэт орчныг эргүүлдэн харав. Нэгэн минутын дараа гэхэд гудамжны нөгөө талын эмийн санд орсон байлаа. Мань буфетчинийг ‘Та нэг юм хэлж өгч Оолгооно уу...” гэж хэлэнгүүт нь л лангууны ард байсан күүхэн, -Хүн гуай! Таны хамаг толгойг чинь урчихсан байна!.. гэж дуу алджээ.
Таван минут болоход тэрээр толгойгоо самбайгаар боолгочихсон төдийгүй элэгний өвчнөөр хамгийн сайн мэргэжилтэн нь Бернадский, Кузьмин гэдэг хоёр профессор байдгийг мэдчихсэн байв. Тэгээд хэн нь ойр байдгийг асууж, Кузьмин дөнгөж нэг хамар хашааны цаана жижигхэн цагаан байшинд аж төрдгийг мэдмэгц магнай хагарам баярлаж, хоёр минут гэхэд тэр өргөөнд тавиад хүрчихсэн байлаа. Тэр байр хэдийгээр эрт цагийнх ч гэсэн тохилог гэдэг нь жигтэйхэн аж. Хамгийн түрүүнд түүний малгайг нь авч өлгөх гэсэн нэг асрагч авгайтай тааралдаж, мань хүнд малгай байхгүй болохоор тэр асрагч шүдгүй амаа маамчсаар нэг тийшээ явж одохыг буфетчин тогтоож авав.
Түүний оронд толины дэргэд, нэг нуман хаалганы дор бил үү, дунд зэргийн насны хүүхэн тааралдаж, тэр дороо арван есөнд үзүүлэхээр бичүүлж болно, түүнээс нааш боломжгүй гэж мэдэгдэв. Буфетчин яаж аргалах ухаанаа тэр даруй сийлэв. Нуман хаалганы цаад талын гурван хүн дугаарлан суугаа хүлээлгийн задгай өрөөний зүг гал нь бөхөж сүүмийсэн нүдээр шагайж хараад,
-Үхлүүт өвчтэй хүн... гэж шивнэв.
Нөгөө хүүхэн буфетчиний боолттой толгой руу гайхшран харж хэсэг тээнэгэлзсэнээ,
-За тэгвэл яахав... гэж хэлээд түүнийг нуман хаалганы цаад руу оруулав.
Яг тэр хоромд эсрэг талын хаалга нээгдэн, хавчдаг шилний алтан хүрээ гялсхийж, цагаан халаадтай хүүхэн,
-Ардууд аа, энэ өвчтөн оочергүй орно гэж хэлэв. Тэгээд буфетчин наадах цаадахын учрыг ч олж амжилгүй, нэг мэдэхнээ профессор Кузьмины өрөөнд орчихсон байв. Энз уртавтар өрөөнд хүн аймаар ч юм алга, анагаахын гэхээр ч юм алга, ёслол төгөлдөр ч юм алга.
-Та яагаав? гэж профессор Кузьмин чихэнд чимэгтэй дуугаар асуугаад боолттой толгой руу нь баахан санаа зовнингуй харав. Буфетчин ширээний шилний цаана хийсэн хэсэг хүний гэрэл зургийг золбин харцаар харах зуур,
-Ирэх оны хоёрдугаар сард элэгний хорт хавдраар үхнз гэж сая найдвартай сурвалжаас мэдлээ. Үүнийг зогсоож өгөхийг мөргөж гуйя гэж хариулав.
Профессор Кузьмин сууж байсан чигээрээ сандлынхаа арьсан бүрээстэй өндөр аравч руу ухартусах мэт цахлав.
-Өршөөгөөрэй, би таныг ойлгосонгүй... Та эмчид үзүүлсэн юм уу? Толгой чинь яагаад боолттой байгаа юм бэ?
-Юуны чинь эмчид?.. Та тэр эмчийг харсансан бол ч!.. гэснээ буфетчиний шүд нь тачигнан дагжив. -Та энэ толгойг анхаарах хэрэггүй, ямар ч холбогдолгүй зүйл, толгойг зөнд нь орхичих, энд огт падгүй шүү. Элэгний хавдар, түүнийг л зогсоож өгөхийг хүсье.
-Болгоож хайрла, хэн танд тэгж хэлсэн юм бэ?
-Түүнд та итгэ, тэр мэдэхдээ л нэг мэднэ хэмээн буфетчин золбоо төгс хүсэмжлэн тайлбарлав.
-Би юу ч ойлгохгүй байна гээд профессор дал мөрөө хавчин сандалтайгаа гулган ширээнээс хөндийрөв. -Таны хэзээ нас барахыг тэр яаж мэдэх юм бэ? Тэгэх тусмаа эмч биш юм бол!
-Дөрөвдүгээр тасагт гэж буфетчин хариулав.
Тэгмэгц профессор өвчтөнийг, бас түүний толгой, нойтон өмд энэ тэрийг тогтож хараад “Энэ л дутаж дээ! Галзуу хүн!” гэж бодов. Тэгээд,
-Та архи уудаг уу? гэж асуув.
-Уруул ч хүргэж яваагүй гэж буфетчин хариулав.
Нэг минутын дараа гэхэд мань хүний хувцсыг тайлж хүйтэн хулдаасан бүрээстэй вандан дээр хэвтүүлээд профессор гэдсийг нь базлаж байлаа. Чингэхүйд буфетчин нэлээд сэргэж ирснийг хэлэх хэрэгтэй. Одоохондоо, ямар ч атугай энэ мөчид хорт хавдрын ямар нэг шинж тэмдэг алга гэж профессор шуудхан хэлжээ. Гэхдээ нэгэнт ингэсэн хойно... хэн нэгэн хуурамч мэдлэгтэн түүнийг айлгаж, одоо өөрөө айгаад байгаа хойно бүх шинжилгээгээ хийлгэх хэрэгтэй... Профессор хаашаа очих, юу өгөхийг тайлбарлан жижигхэн цаасан дээр шинжилгээний бичигнүүдийг хийж өгөв. Түүнээс гадна буфетчиний мэдрэл ихээхэн явдалтай байгааг тайлбарлаж өгөөд мэдрэлийн эмгэг суддагч профессор Буред үзүүлэх зурвас шийтгэж олгов.
Буфетчин зузаан түрийвчээ гаргах зуур,
-Профессор оо, би хэдийг төлөх вэ? гэж чичирхийлсэн оелдэг дуугаар асуув.
-Та л санаснаараа бол гэж профессор гүдэсхэн огцом хариулав.
Буфетчин гучин рубль сугалж ширээн дээр тавьснаа гар иь муурын савар лугаа адил шалмаг сэмхэн хөдөлж аравтын дэвсгэрүүдийн дээр сонинд боосон хэдэн зоос тавив.
-Энэ чинь юу юм бэ? хэмээн профессор сахлаа имрэв.
-Профессор гуай, та битгий сэжиглээрэй. Хавдрыг л зогсоож аль, мөргөж гуйх юм тэр байна гэж буфетчин шивэгнэв.
-Та наад алтаа нэн даруй буцааж ав хэмээн профессор өөрөөрөө бахархан өгүүлэв. -Та мэдрэлээ тордсон чинь дээр байлгүй. Маргааш шээснийхээ шинжилгээг заавал өгөөрэй, цай их ууж болохгүй, хоолондоо давс ерөөсөө битгий хийгээрэй.
-Шөлөнд ч давс хийж болохгүй юү? гэж буфетчин асуув.
-Юунд ч хийж болохгүй гэж Кузьмин тушаал буулгав.
-Эхх!.. хэмээн буфетчин гунигтай халаглаад алтан зооснуудаа ширээн дээрээс авч хаалга руу ухран дөхөв.
Тэр орой профессорт үзүүлэх өвчтөн цөөхөн байсан тул бүрий буухын үес сүүлчийн хүн гарлаа. Профессор халаадаа тайлах зуур буфетчиний аравтууд орхисон газар руу хартал тэнд нь аравтын ямар ч дэвсгэрт байхгүй, харин “Абрау- Дюрсо”-гийн гурван шошго хэвтэж байлаа.
Тэрээр халаадныхаа хормойг шалан дээгүүр чирэн, нөгөө цааснуудыг имрэн үзээд,
-Юу гээч болж буйг чөтгөр л мэдэх байх! Тэр этгээд чинь цагаан солиотой төдийгүй бас луйварчин байх нь! Гэлээ ч гэсэн надаас чухам юу хэрэгтэй байсныг би даанч ойлгохгүй байна. Шээсний шинжилгээний бичиг л хэрэгтэй байлаа гэж үү дээ? Өө! Тэр миний папьтог хулгайлчихсан хэрэг! гээд мань профессор өрөөсөн мөрөндөө халаадтай чигээрээ үүдний өрөө рүү ухасхийв. -Ксения Никитишна! хэмээн үүдний өрөөний хаалган дээр чихэнд хадтал хашгирав. -Пальто бүрэн бүтэн байна уу, хараад орхиоч?
Пальто нэгд нэгэнгүй байрандаа байгаа нь илрэв. Харин профессор сая нэг юм халаадаа тайлж ширээ рүүгээ эргэж ирж, ширээгээ харангуутаа зүймэл шалан дээр зоогдсон мэт хөшчихөв. Нөгөө шошго хэвтэж байсан газар өрөвдөм хоншоортой өнчин хар муурын зулзага сүүтэй пялны дэргэд мяулан сууж байх аж.
-Болгоож хайрла, энэ чинь юу гээч вэ?! Энэ ч бүр... Мань хүний шил рүү нь хүйтэн оргиод явчихав.
Профессорын гоморхсон аядуу дуунаар гүйж ирсэн Ксения Никитишна тээнэгэлзэх түгдрэх юмгүй, энэ бол, мэдээжээр, өвчтөнгүүдийн нэг нь оруулаад тавьчихсан зүйл, профессор нарт ийм явдал тохиолдохыг алийг тэр гэхэв гэхчилэн өгүүлж түүнийг дор нь тайвшруулав. -Ядмаг амьдралтай байх л даа хэмээн Ксения Никитишна тайлбарлав. -Харин манайд бол, мэдээж...
Хэн оруулж тавьсан байж болохыг таах гэж бодож гарцгаалаа. Ходоодны шархтай нэг эмгэнийг гэж сэжиглэцгээв.
-Мэдээж, тэр эмгэн гэж Ксения Никитишна зүтгэв. - Мань эмгэн, би тэртэй тэргүй үхэх юм чинь яахав, харин муу зулзага л хөөрхий гэж бодсон хэрэг.
-Үгүй, болгоож үз! хэмээн Кузьмин хашгирав. Тэгвэл энэ сүү хаанаас гараад ирэв?! Тэр эмгэн бас авчраа юу? Пял нь бас?!
-Эмгэн жижигхэн шилэнд хийж авчраад энд энэ пяланд хийчихгүй юү гэж Ксения Никитишна тайлбарлав.
-Ямар ч байсан энэ зулзага, пял хоёрыг эндээс холдуул гэж Кузьмин хэлээд Ксения Никитишнаг өөрөө дагуулж хаалга хүргэв. Эргээд иртэл байдал өөр болчихжээ.
Профессор халаадаа хадаасанд өлгөх зуур хашаан дотор тачигнатал инээхийг сонсоод цонхоор харснаа өөрийн эрхгүй сандарчихав. Хашаан дотуур нэг дан цамцтай хүүхэн эсрэг талын бяцхан жигүүр рүү гүйж яваа харагджээ. Профессор тэр хүүхний нэрийг хүртэл мэднэ: Мария Александровна. Хөхөрч байгаа нь нэг жижигхэн банди юмсанж.
-Юу гээч вэ? гэж Кузьмин зэвүүцэн өгүүлэв.
Тэгтэл хананы цаана профессорын охины өрөөнд эгшигт хайрцгаар “Аллилуйя” хэмээх үнэгэн шогшооны ая эгшиглэж, мөн яг тэр мөчид профессорын ар талд бор шувуу жиргэх сонсдов. Эргэж хартад пшрээн дээр нь томоос том бор шувуу дэгдэж байлаа.
“Хнн.. тайван... Намайг цонхноос хөндийрөхөд л ороод ирж дээ” гэж профессор бодоод гол нь энэ бор шувуунаас болж хамаг юм учир нь олдохгүй эмх замбараагүй болсныг мэдэрч буй хэрнээ “бүх юм ёсоороо байна” гэж өөртөө тушаал буулгав. Профессор бор шувууг тогтож хараад арай ч ердийн нэг бор шувуу биш гэдэгт итгэв. Золигийн богширго чүүн хөлөө чирэн хазганаж илт маяглан шилжилттэй товшлох нь лангуу бараадсан согтуу шиг эгшигт хайрцагны аянд үнэгэн шогшоо гишгэн байгаа ажгуу. Профессор руу цаанаа л нэг жишимгүй харж байдаг чаддаараа хуншгүйтэв. Кузьмин нэг ангийнхаа Бурегээс жаран насан дээр, бас гэнэтхэн толгой эргэж байвал иймэрхүү маягийн бор шувуу үзэх нь ямар учиртайг асуух санаатай гар нь утсаа бариад авлаа.
Бор шувуу тэр завсар бэлгэнд ирсэн бэхний саван дээр сууж, дотор нь мөр үзчихээд (би тоглоогүй шүү) огцом дээшээ хөөрч агаарт тогтозносноо хар эрчээрээ доошлон Их сургуулийн 94 оны төгсөлтийнхний гэрэл зураг байгаа шилийг ганболд мэт хошуугаар будаа болтол яйруулчихаад цонхоор нисэн одов оо. Профессор утасдах дугаараа өөрчилж Бурегийн оронд хануур хорхойн товчоо руу утасдаж, профессор Кузьмин ярьж байна хэмээгээд гэртээ хануур хорхой авчруулах хүсэлтээ хэлэв.
Профессор утсаа буцааж тавиад ширээ рүүгээ дахин эргэж харснаа нэгэнтээ чарлав. Ширээнийх нь цаана “Хануур хорхой” гэсэн хаяг бүхий цүнхтэй, сувилагчийн алчууртай хүүхэн сууж байлаа. Түүний амыг тогтож хараад профессор дахин чарлав. Нэг соёотой, чихээ хүрсэн тэр муруй ам яах аргагүй эр хүнийх. Тэр сувилагчийн нүд нь шал үхмэл аж.
-Мөнгийг би эмхлээд авчихъя гэж сувилагч эр хүний аргил дуугаар өгүүлэв. -Энд хөглөрч байхын хэрэг юу билээ гэснээ нөгөө шошгонуудыг шувууны сарвуугаар хамж аваад агаарт замхран уусч эхлэв.
Хоёр цаг өнгөрчээ. Профессор Кузьмин чамархай, чихний ар тал, хүзүү энэ тэр дээрээ баахан хануур хорхой шавуулчихсан унтлагынхаа өрөөнд орон дээрээ сууж байна. Түүний хөлд хавмал торгон хөнжил дээр буурал сахалтай профессор Буре суучихсан, Кузьминийг эмгэнэн өрөвдсөн нүдээр харж, болсон бүхнийг шал худдаа зүйл хэмээн түүнийг тайтгаруулах ажгуу. Цонхны цаана нэгэнт шөнө болжээ.
Москвад энэ шөнө цаашаа өөр ямар ямар хөгийн явдап болсныг бид мэдэхгүй, одоо ингээд энэхүү аргагүй үнэн хуучийнхаа хоёрдугаар хэсэг рүү орох цаг болж байгаа юм чинь тэр бүх явддыг мэдэх гэж оролдохгүй нь лав.


Уншигч аа, миний хойноос!


Top
   
PostPosted: Jul.28.16 9:31 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Хоёрдугаар хэсэг
XIX бүлэг. МАРГАРИТА

Уншигч аа, миний хойноос! Хорвоо дээр жинхэнэ, үнэнч, үүрдийн хайр сэтгэл байхгүй гэж хэн чамд хэлсэн юм бэ! Тэр худалчийн шившигт хэлийг тас огтловол таарна!
Уншигч минь, миний хойноос, гагцхүү миний хойноос, тэгвэл би чамд тийм хайр сэтгэлийг үзүүлэмц.
Үгүй ээ! Мастер нөгөө хүүхэн өөрийг нь мартчихсан хэмээн тэр нэгэн шөнө шөнө дөл өнгөрч байхын үес эмнэлгийн өрөөнд Иванушкад халаглан ярихдаа ташаарч байсан юм. Тийм байх учиргүй. Хүүхэн түүнийг, мэдээж, мартаагүй.
Юуны өмнө мастерын Иванушкад хэлэхийг хүсээгүй нэг нууцыг нээе. Түүний хайраа өргөсөн хүүхнийг Маргарита Николаевна гэнэ. Түүний тухай мастерын хөөрхий найрагчид ярьсан бүх зүйл үйлийн үргүй үнэн болой. Тэрээр сэтгэлт хүүхнээ зөв тодорхойлсон. Сайхан ч хүүхэн, ухаантай ч хүүхэн. Үүн дээр нэг зүйлийг нэмэх хэрэгтэй: Өөрийнхөө амьдралыг Маргарита
Николаевнагийн амьдралаар солихын тулд мөн ч олон хүүхэн юугаа ч хайрлахгүй өгөх байсан гэдгийг итгэлтэй хэлж болно. Хүүхэдгүй, гучин настай Маргарита гүрний хэмжээний ач холбогдол бүхий маш чухал нээлт хийсэн мундаг мэргэжилтний авгай байсан юм. Түүний нөхөр иас залуухан, өрлөг сэтгэлтэй, шударга зантай, авгайдаа үнэнхүү хайртай, цэвэрхэн төрсөн нэгэн. Маргарита Николаевна нөхөртэйгөө хоёулхнаа Арбатын ойролцоох нэгэн хөндлөн гудамны цэцэрлэг бүхий дэгжин өргөөний дээд давхрыг тэр чигээр нь эзэгнэн суудаг бүлгээ. Аргагүй сэтгэл татам газар! Энэ үнэн гэдгийг тэр цэцэрлэгт очсон хэн боловч мэдрэх болно. Тэр өргөө одоо хүртэл бүрэн бүтэн байгаа, надад хандсан хүнд би хаягийг нь хэлээд, замыг нь заагаад өгнө дөө.
Маргарита Николаевна мөнгөөр дутаж гуцахын зовлонг эс мэднэ. Маргарита Николаевна сэтгэлдээ таарсан бүхнийг худалдан авч чадна. Түүний нөхрийн танилууд дотор сонин содон хүмүүс бий. Маргарита Николаевна хэзээ ч примустай ноцолдож үзээгүй. Маргарита Николаевна нэг байранд айлтай хамт аж төрөхийн лайг мэдэхгүй. Товчдоо... мань хүүхэн аз жаргалтай байсан уу? Нэг минут ч үгүй! Арван естэйдөө хүнтэй сууж тэр өргөөнд ирснээс хойш аз жаргал гээчийг үзээгүй. Ээ, бурхад минь, бурхад минь! Энэ хүүхэнд чухам юу хэрэгтэй байсан юм бол оо?! Нүдэнд нь үл ойлгогдох нэгэн цог байнга гэрэлтэж байдаг энэ хүүхэнд юу хэрэгтэй байв, тэр нэгэн хавар өөрийгөө гамба цэцгээр чимэглэсэн байсан, өрөөсөн нүд нь үл мэдэг сөлөр энэ шуламд юу хэрэгтэй байв? Мэдэхгүй. Надад л лав мэдэх юм байхгүй. Өөрт нь шовх оройтой өргөө, тусгай цэцэрлэг, элбэг дэлбэг мөнгөний аль нь ч хэрэггүй, зөвхөн тэр мастер л хэрэгтэй гэж хүүхэн илт үнэн хэлжээ. Тэрээр мастерт хайртай, хүүхэн үнэнээ л ярьжээ. Би үнэнийг хүүрнэгч ч гэсэн хөндлөнгийн хүн, гэтэл тэр нэгэн шөнө нөхөр нь товлосон цагтаа ирээгүй учир түүнтэй аз болоход нөгөө юмаа ярьж амжилгүй, маргааш нь мастерын бяцхан байшинд ирээд түүний нэгэнт алга болсныг мэдмэгц Маргарита юу болсныг санахаас зүрх минь, хөндлөнгийн хүний зүрх шүү дээ, базалдаг юм.
Тэрээр мастерынхаа тухай ямар нэгэн юм олж мэдэх гэж аргаа барсан боловч, мэдээжээр, юу ч олж мэдэж чадаагүй. Тэгээд өргөөндөө буцаж ирж, хуучин суурин дээрээ аж төрж эхэлжээ.
-Тийм ээ тийм, яг нөгөө нэг алдаа! Би яах гэж тэр шөнө тэднийхээс яваад өгөв өө? Яах гэж? Энэ бол үнэхээр мунхаг явдал! Би амласан ёсоороо маргааш нь яг буцаад очсон, гэтэл нэгэнт оройтсон байсан. Нээрэн, би йөгөө үйлийн үртэй Левий Матвей шиг дэндүү хожуу буцаж очсон доо! хэмээн Маргарита өвөл нь зуухны дэргэд гал руу гөлрөн суухдаа үглэнэ.
Энэ бүх үг утга учиргүй нь мэдээж, яагаад гэвэл, бод л доо, тэр шөнө хүүхэн мастерынд үлдлээ гэхэд юу өөрчлөгдөх байсан бэ? Хүүхэн түүнийг аврах байсан гэж үү? Инээдэмтэй юм! гэж бид нар уулга алдах байсан, гэхдээ цөхрөнгөө барсан хүүхнийг бид тэгэхгүй л дээ.
Маргарита Николаевна өвөлжингөө ийнхүү тарчилсаар хавартай золгожээ. Москвад тамын шидтэн ирснэзс' болж хөгийн үймээн мундраан дэгдсэн тэр нэгэн өдор, Берлиозын хүргэн ахыг Киев рүү буцааж хөөсөн, нягтлан бодогч баривчлагдсан, бас бус олон янзын үл ойлгогдох эргүү явдал тохиосон тэр нэгэн баасан гарагт Маргарита дээвэртээ өргөөний цамхаг руу харсан гэгээвчтэй унтлагынхаа өрөөнд үд дундын хэрд нойрноос сэржээ.
Маргарита сэрэхдээ уйлах нь элбэг ч энэ удаа өнөөдөр яавч нэг юм болох нь гэсэн совин татаж сэрсэн тул уйлсангүй.
Тэрээр совингоо алга болчих вий хэмээн болгоомжилж түүнийг сэтгэлдээ бататгахаар аргадан тордож эхлэв.
-Би итгэж байна! Би итгэж байна! хэмээн тэрээр туйлаас урамтай шивнэнэ. -Яавч нэг юм болно! Болохгүй байх ёсгүй, яагаад гэвэл, надад заавал нэг насны зовлон заяасан байхдаа яахав дээ? Би хүнээс далд нууц амьдралтай байсан нь үнэн, худлаа хэлж хуурч мэхэлж байсан нь үнэн, гэхдээ тэглээ гэж ийм хатуу гэсгээн цээрлүүлж болохгүй шүү дээ. Заавал нэг юм тохионо, яагаад гэвэл, ямарваа юм үүрд хөврөнө гэж байдаггүй юм. Түүнээс гадна би их мэргэн зүүд зүүдэлсэн, мэргэн гэдгийг би батлан даана.
Маргарита Николаевна нар тунарсан улаан хөшиг рүү харж, хам хум хувцаслан, буржийлгасан богинохон үсээ гурвалсан толины өмнө самнах зуур ийнхүү шивнэн үглэв.
Маргарита урд шөнө үнэхээр ер бишийн зүүд манаж хоносон аж. Учир юун гэвээс тэрээр өвөлжин зүдрэхдээ мастерыг хэзээ ч зүүдлээгүй юмсанж. Өдөржин түүнийг бодон зовлонгоо эдлэдэг, харин шөнө бол түүнээс хөндийрдөг байж. Гэтэл урд шөнө түүнийг зүүдэлжээ.
Хавар эрт цагийн бүрхэг тэнгэр дорхи нэгэн үл таних хөсрий даасан урамгүй зэвүүн газар Маргаритагийн зүүдэнд буужээ. Үүл нь бутарсан саарал тэнгэр хуйсганан хөвөрч, түүний дор чимээ амиагүй сүрэг турлиах байх юм гэнэ. Нэг жижигхэн муруй гүүр. Дор нь хаврын булингартай горхи, уруу царайлсан гуйлгачин шинжийн мүцгэн модод, өнчин ганц улиас, тэгээд цаашаа моддын дундуур нэг ногооны хашаархуу юмны цаана биеэ даасан гал зуух ч шиг, халуун усны газар ч шиг, ерөөсөө юу нь бүү мэд, нэг дүнзэн амбаар. Эргэн тойрон амь амьсгаа байхгүй, гүүрний хажуугийн тэр өнчин улиаснаас боож үхэх минь гэмээр үнэнхүү гунигтай. Салхи ч сэвшдэггүй, үүл ч нүүдэггүй, амьтай голтой нэг ч юм алга. Амьд хүний ёстой там гэлтэй газар!
Тэгсэн чинь, та бод доо, нөгөө дүнзэн байшингийн чинь чаалга нээгдэн мань хүн гараад ирдэг байгаа. Нэлээн хол ч гэсэн тов тодхон харагдана. Жигтэйхэн нооройсон амьтан, чухам юу өмссөнийг нь мэдэхийн арга алга. Үс нь молцоглоп
ширэлдээд, сахал нь өрвийчихөж. Түгшмэл харцтай нүд нь өвдчихөж. Өөрийг нь гараараа даллан дуудаж байна. Мань хүүхэн үхмэл агаарт хахаж цацан түүн рүү дов дамжин гүйж яваад сэрчихжээ.
“Энэ зүүд хоёр юмны аль нэг байхаас зайлахгүй хэмээн Маргарита Николаевна өөртэйгөө хөөрөлдөв. -Хэрэв тэр минь үхсэн, тэгээд намайг дуудсан бол намайг авах гэж ирсэн, би удахгүй үхнэ гэсэн үг. Энэ бол тун сайн хэрэг, тэгж гэмээ нь энэ зовлонгийн төгсвөр ирнэ. Эсвэл тэр минь амьд байна, тэгвэл энэ зүүдээр өөрийгөө надад сануулж байна гэсэн үг! Тэр минь бид дахиж уулзана гэж хэлэх гэсэн хэрэг. Нээрэн, бид тун удахгүй уулзана”
Маргарита ийнхүү сэтгэл хөвсөлзсөн байдалтай хувцсаа өмсөөд, чухамдаа гэвэл юм юм тун азтай тохиож байна, ийм азтай мөчийг онож ухаарч чаддаг, ашиглаж чаддаг байх хэрэгтэй хэмээн өөрийгөө ятгаж гарав. Нөхөр нь бүхэл бүтэн гурав хоног томилолтоор явчихсан. Энэ гурав хоногийн туршид мань хүүхэн зөвхөн өөрөө өөртөө эзэн байх тул юуны ч тухай бодож байсан, сэтгэлд нь нийцтэй юуны ч тухай мөрөөдөж байсан хэн ч саад хийхгүй. Өргөөний дээд давхрын таван өрөө бүгдээрээ, Москвагийн хэдэн түмэн хүн атаархах энэ орон сууц тэр чигээрээ өөрийнх нь бүрэп мэдэлд байх болно.
Гэвч бүхэл бүтэн гурав хоногийн эрх чөлөө олдсон Маргарита энэ тансаг байрнаас тун барагтайхан газрыг сонгож авчээ. Тэрээр цайгаа ханатал уугаад, элдэв хуучин новштой хоёр том босоо шүүгээ, бас баахан чемодаи хадгалдаг цонхгүй харанхуй өрөө рүү очлоо. Явган сууж эхний босоо пгүүгээний доод талын татуургыг онгойлгоод баахан торгоны өөдсөн дороос энэ насныхаа ганц үнэтэй цайтай юмыг гаргаж ирсэн нь хүрэн сарьсан хавтастаП хуучин цомог ажээ. Маргаритагийн гарт буй тэр цомогт мастерын гэрэл зураг, түүний нэр дээрх арван мянгаи рубль бүхий хадгаламжийн дэвтэр, тамхины цаасны завсар хавчуулж хатаасан сарнайн хэдэн дэлбээ, доод зах нь түлэгдсэн, машиндмал бичигтэй том дэвтрийн хагас энэ тэр байгаа болой.
Маргарита Николаевна энэ баялгаа авч унтлагынхал өреөнд буцаж ирээд гурвалсан толин дээр гэрэл зурган тогтоож, галд өртсөн дэвтрээ өвөр дээрээ тавьж, үлдсзн зүйлийг дахин дахин уншиж цаг шахам суулаа. Нэгэнт галд өртсөн дэвтэрт эх ч байхгүй, эцэс ч байхгүй юм үлджээ. “Газар Дундын тэнгисийн зүгээс авамхайлсан түнэр харанхуй захирагчийн ад үздэг хотыг нөмрөн авчээ. Сүмийг аймшигт Антониевын цамхагтай холбосон дүүжин гүүрнүүд алга болж, тэнгэрээс газардсан энэ ёроолгүй харанхуй морин тойруулгын дээрх жигүүрт бурхад, буудлагын хараавчтай Хасмонейн ордон, зах зээлийн болон буурчийн газрууд, гудамж талбай, цөөрөм ус... бүгдийг залгижээ. Аугаа их хот- Ершалаим хорвоо дээр байгаагүй мэт алга болчихож... ’
Маргарита цааш нь уншмаар санагдавч цаашаа хэдрэгний ир шиг түлэнхий цацагнаас өөр юу ч байсангүй.
Маргарита Николаевна нулимсаа арчин дэвтрээ орхиод
- толины доод талын ширээг тохойлдон гэрэл зурагнаас нүд салгалгүй, өөрөө толин дотор буй мэт зөндөөн удаан
суув. Дараа нь нулимс нь хатлаа. Маргарита үнэт хөрөнгөө нямбайлан эмхлээд хэдэн минутын дотор торгоны өөдөснүүдийн дор дахин булшилж, төдөлгүй харанхуй өрөөний хаалга торхийн цоожлогддоо.
Маргарита Николаевна салхинд гарах санаатай үүднийхээ өрөөнд пальтогоо өмсөж байв. Тэдний гэрийн үйлчлэгч Наташа гэдэг сайхан хүүхэн хоёрдугаар хоол юу хийхийг лавлаж, юу ч байсан яахав гэсэн хариу сонсоод, өөрийгөө зугаацуулахын тулд эзэгтэйтэйгээ яриа өрнүүлэхээр, өчигдөр театрт нэг илбэчин үзэгчдийг ёстой дуу алдуулсан илбэ үзүүлсэн гэнэ, хүн болгонд гадаадын хоёр шил сүрчиг, урт оймс зүгээр өгсөн гэнэ, тэгээд тоглолт дуусаад үзэгчид гудамжинд гартал нэг мэдсэн чинь цөмөөрөө нүцгэн байж гэнэ! гэх маягийн эсэн бусын юм бурж гарчээ. Маргарита Николаевна үүдний өрөөний толины урд талын сандал дээр унаж тусан тачигнатал инээд , алдав.
-Наташа! Та ичихэд яадаг юм бэ. Та чинь номтой, ухаантай бүсгүй шүү дээ. Оочерийнхон юу ч гэж худлаа ярьж мэднэ, гэтэл та тэдний амаар ам хииж байх юм! гэж Маргарита Николаевна өөриймсөг өгүүлэв.
Наташа улалзан үнэн санаанаасаа зөрж, худлаа юм юу ч байхгүй, өноөдөр Арбатын хүнсний дэлгүүрт би өөрөө Нэг хүүхнийг биечлэн харсан. Тэр хүүхэн дэлгүүрт өндөр осгийттэй орж ирээд мөнгөө төлөхөөр касс руу очсон чинь шаахай нь хөлөөс нь алга болчихоод зөвхөн оймстойгоо j хоцорсон. Хоёр нүд нь орой дээрээ гарчихсан! Оймсных нь | ул цоорхой. Тэр шаахай нь өчигдрийн илбийн тоглолтынх юм байж гэж мэтгэв. -Тэгээд тэр чигээрээ яваад өгсөн үу?
-Тэр чигээрээ яваад өгсөн! Маргарита Николаевна минь, өчигдөр шөнө сэргийлэх зуугаад хүн барьж авсан хэмээн Наташа дуу нь чангарч, өөрийг нь үнэмшихгүй байгаад цухалдан улам улайв. -Энэ тоглолт дээр байсан хүүхнүуд Тверийн гудамжаар зөвхөн дотуур банзалтайгаа гүйлдэж байсан гээч.
-За үүнийг, мэдээж, Дарья л ярьсан даа хэмээн Маргарита Николаевна өгүүлэв. -Түүний нүгэлтэй худалч амьтан гэдгийг би бүр аль хэзээний анзаараад байгаа юм.
Энэ наргиантай яриа Наташагийн хувьд аятайхан бэлгээр төгсөв. Маргарита Николаевна унтлагынхаа өрөө рүү ороод хос урт оймс, нэг шил үнэртэй ус барьсаар гарч ирэв. Тэгээд өөрөө бас илбэ үзүүлэх санаатай байна гэж Наташад хэлснээ оймс, ус хоёроо түунд бэлэглээд, Тверийн гудамжаар дан оймстой гүйхгүй, Дарьягийн үгийг сонсохгүй байхыг л ганцхан гуйх байна хэмээжээ. Эзэгтэй үйлчлэгч хоёр үнсэлдэн салав.
Маргарита Николаевна троллейбусны сандалны эвтэйхэн зөөлөн аравчийг тухлан налж, Арбатаар аялахдаа заримдаа өөрийнхөө бодолд автан, заримдаа урд талд нь сууж яваа хоёр хүний яриаг чагнаж явав.
Цаад хоёр нь яриаг нь сонсчихвий гэж болгоомжилсон янзтай хаа нэг арагшаа хялалзан, нэг шал дэмий юмны тухай шивнэлдэх аж. Цонхон талд суугаа жортгоносон гахай нүдтэй махлаг лухгар эр жижигхэн хөршдөө авсыг хар бүтээлгээр бүтээхээс өөр аргагүй болсон тухай аяархан ярьж байв...
-Арай үгүй байлгүй дээ гэж гайхширсан жижиг эр хариу шивнэв. -Ёстой сонсдож дуулдаагүй ажил байна... Харин Желдыбин ямар арга хэмжээ аваав?
Троллейбусны жигдхэн дүнгэнээн дундуур цонхон талаас,
-Эрүүгийн мөрдпөг... хэрүүл шуугиан... за, ерөөсөө л харанхуй манан! гэх сонсдов.
Маргарита Николаевна энэ тасархай яриаг чадан ядан эвлүүлж эрхбиш нэгэн хэлхээ үүсгэв. Тэдний шивнэлдэж байгаагаар бол хэн нэгэн талийгаачийн, чухам хэн гэдгийг нь тэд хэлсэнгүй, авснаас өнөө өглөө толгойг нь хулгай хийчихжээ! Чухам үүнээс болж тэр Желдыбин гэгч одоо тэгтлээ уймарч байгаа аж. Троллейбусанд шивэгнээд байгаа хоёр ч тонуулсан талийгаачтай ямар нэгэн байддаар бас холбоотой байх нь.
-Замдаа дайраад цэцэг авч амжих болов уу? гэж нөгөо жижиг нь сандрав. -Чи хоёр цагт чандарлана гэв үү?
Маргарита Николаевна энэ авснаас хулгайлагдсан толгойны тухай учир битүүлэг дэмий ярианаас эцсийн эцэст залхаж гүйцээд, буух буудал нь болчихсонд баярласныг хэлээд яахав.
Хэдхэн минутын дараа Маргарита Николаевна Кремлийн хананы ойролцоо нэг сандал дээр суучихсан байв. Тэгэхдээ тэндээс Манежийн талбай харагдаж байхаар суужээ.
Маргарита хурц наранд гялбан нүдээ онийлгон суухдаа урьд шөнийнхөө зүүдийг эргэн санаж, бас яг нэг жилийн өмнө, яг энэ өдөр, мөн яг энэ цаг мөчид чухамхүү энэ сандал дээр түүнтэйгээ хэрхэн цуг сууж байснаа дурсан санав. Бас жижигхэн хар цүнх нь яг тэгэхэд байсан шиг хажууд нь байж байна. Хэдийгээр цаадах нь өнөөдөр дэргэд нь байхгүй ч гэсэн Маргарита Николаевна сэтгэлдээ түүнтэйгээ л ярилцав: “Хэрэв чи цөлөгдсөн бол яагаад өөрийнхөө тухай мэдээ чимээ өгөхгүй байна вэ? Хүмүүс чинь мэдээ чимээ өгдөг шүү дээ. Чи намайг хайрлахаа болио юу? Үгүй ээ, би үүнд, яагаад ч юм бэ, итгэхгүй байна. Ингэхээр чи цөлөгдсөн тэгээд үхсэн... Тэгвэл намайг тавьчих, надад аж төрөх, агаар амьсгалах эрх чөлөө өгөөч гэж чамаас гуйя”. Маргарита Николаевна өөрөө түүний өмнөөс хариулна: “Чи эрх чөлөөтэй... Би чамайг бариад байна гэж үү дээ?” Дараа нь түүнтэй зөрнө: “Биш ээ, үүнийг чинь ямар хариулт гэх юм! Үгүй, чи миний ой ухаанаас л яв, тэгвэл л би эрх чөлөөтэй болно.”
Маргарита Николаевнагийн хажуугаар хүмүүс нааш цааш өнгөрнө. Сайхан хувцастай хүүхний гоо үзэсгэлэн, ганцаардмал байдал хоёрт татагдсан нэг эр түүн рүү хэрэг болгож харав. Тэгснээ хоолойгоо засан ханиалгаад Маргарита Николаевнагийн сууж буй сандлын нөгөө өнцөг дээр суузнав. Тэрээр зориг гарган яриа өдөхийг завдлаа:
-Өнөөдөр тэнгэр илт сайхан байх чинь вэ...
Гэвч Маргарита түүн рүү царай өгөх янзгүй муухай харсанд цаадах нь босоод явчихав.
“За бас нэг жншээ хэмээн Маргарита өөрийгөө лэмдэгчтэй дотроо ярилцав. -Саяны эрэгтэйг би чухам юуны учир хөөчихөв? Би өөрөө уйдаж байна, гэтэл энэ эмсэг »рд “илт” гэсэн мунхаг үгийг эс тооцвол муучлах юм юу ч байгаагүй. Би хананы ёроолд яагаад ууль шиг сууж байна вэ?
I in яагаад амьдралаас хасагдчихаад байна вэ?”
Тэрээр бүр гунигт автан гутарч гүйцэв. Гэтэл нөгөө оглөөний нэгэн зүйл болно хэмээн сэтгэл цочоосон хөөрлийн
давалгаа цээж рүү нь гэнэтхэн дэлсээд авлаа. “Нээрэн, тохионо!” Давалгаа хоёрдахиа дэлсэж авахад энэ нь авианы давалгаан болохыг тэрээр ойлгов. Хотын шуугианы дундуур ойртон буй бөмбөрийн нүргээн, яльгүй ая зөрсөн бүрээн дуу улам бүр тодрон сонсодлоо.
Цэцэрлэгийн төмөр хайсны цаагуур гэлдрүүлж буй нэг морьтой цагдаа, араас нь дагаж яваа гурван явган цагдаа эхлээд харагдав. Дараа нь хөгжимчид суусан, зөөлхөн явж буй ачааны машин. Цаанаас нь оршуулгын шинэхэн задгай машин зөөлхөн гэлдрүүлж харагдана. Түүн дээр цэцгээр хучсан авс байрлуулж, тавцангийн дөрвөн өнцөгт гурван эрэгтэй, нэг эмэгтэй нийт дөрвөн хүн зогсчээ. Нэлээд зайтай байгаа ч гэсэн талийгаачийн эцсийн замд нь бараа болж оршуулгын машин дээр зогсож яваа хүмүүс цаанаа л нэг хачин уймарсан царайтай байхыг Маргарита олж харав. Ялашуяа ар талын зүүн буланд зогсож байгаа хүүхний хувьд энэ нь бүр ч тод байлаа. Энэ хүүхний хоёр цэлцгэр хацрыг дотроос нь ямар нэгэн эгдүүтэй нууц улам тэнтийлгэн түрээд байх шиг, бас бэлцийж онийсон нүд нь нэг л жоготой гөлөгнөх аж. Дахиад жаахан байзнавал энэ хүүхэн юу юугүй тэвчээр алдан, талийгаачийн зүг нүд ирмэн, ‘Та нар иймэрхүү юм үзсэн үү? Ёстой л оньсого!” гэж хэлчих гээд байх шиг санагдана. Оршуулгын машины араас явган гэлдрүүлж яваа гурван зуугаад үдэгсэд мөн л уймраа царайлжээ.
Маргарита холдон бүдгэрч буй түрэг бөмбөрийн нэгэн янзаар “бумс, бумс, бумс” гэх уйтгарт чимээг чихнйхээ үзүүрээр сонсон, оршуулгын цувааг нүдээрээ үдэх зуур, “Ямар хачин орщуулга вэ... Энэ “бумсын” гунигтай байгааг! Ээ, хөөрхий, түүнийхээ амьд эсэхийг мэдэхийн тулд шулманд сэтгэлээрээ дэнчин тавих юмсан! Ийм хачин царайтай хүмүүс хэнийг оршуулж байгаа юм бол доо, мэдэх юмсан” гэж бодов.
-МАССОЛИТ-ын дарга Михаил Александрович Берлиозыг оршуулж байна гэх эрэгтэй хүний яльгүй гуншаа дуу хажуунаас нь сонсдов.
Маргарита Николаевна гайхан эргэтэл өөрийнх нь сандаи дээр нэг хүн сууж байх бөгөөд бодвол мань хүүхнийг цуваа руу гөлөрч байх хооронд чимээгүй ирээд суучихсан хэрэг, бас мань хүн апмайрч байгаад сүүлчийнхээ боддыг амандаа хэлчихсэн байж таарах нь.
Гэтэл тэр хооронд цувааны түрүүч гэрэл дохионд хоригдсон бололтой хөдөлгөөн нь саараад ирэв.
-Нээрэн, тэдний санаа сэтгэл үнэхээр гайхалтай байна
хэмээн үл таних хүн өгүүлэв. -Талийгаачийг авч яваа хэрнээ толгой нь хаачсан юм бол? хэмээн ганцхан юм бодоцгоож байна.
-Юун толгой? гэж Маргарита гэнэтийн хөршөө шимтэн харж асуув. Энэ хөрш нь намхан чацтай, гал шар үстэй, ганц соёотой, цардмал цамцтай, судалтай чансаалаг костюмтай, лакадмал шаахайтай, пөмбөгөр бүрх малгайтай нэгэн аж.
Зангиа нь хурц өнгөтэй. Эрчүүд голдуу алчуур буюу үзгээ хийдэг энгэрийнх нь халааснаас мөлчийтөл мөлжсөн тахианы яс ёрдойж буй нь нэн хачирхалтай.
-Та болгооно биз дээ, өнөө өглөө Грибоедовын танхимд талийгаачийн толгойг авснаас нь хулгайлчихсан юм гэж шар толгойт тайлбарлав.
-Хүүе, яаж тэгж болдог юм бэ? хэмээн Маргарита өөрийн эрхгүй асуугаад тэр даруй нөгөө троллейбусанд болсон шивнээнийг санав.
-Яаж болдгийг чөтгөр л мэднэ гэж шар толгойт давлиунтав. -Гэхдээ энэ тухай Арманаас асуухад гэмгүй гэж би бодож байна. Нүгэлтэй овсгоотой хулгайлсан байгаа юм! Бөөн хэрүүл уруул! Тэгээд хамгийн гол нь тэр толгой хэнд, юунд хэрэгтэй нь ерөөсөө ойлгомжгүй шүү!
Маргарита Николаевна хэдийвээр өөрийнхөө бодолд автсан ч гэсэн энэ үл таних хүний хачин балай яриаг сонсоод бас ч гэж гайхшрав.
-Болгоогоорой! хэмээн тэрээр гэнэтхэн дуу алдав. -Ямар Берлиоз вэ? Нөгөө өнөөдрийн сонин дээр...
-Тэгэлгүй яахав, тэр чинь...
-Тэгвэл энэ чинь авсны араас зохиолчид явж байгаа байх нь ээ? гэж Маргарита асуугаад гэнэтхэн ярзайчихав.
-Өө, мэдээж, тэд нар чинь!
-Та тэднийг зүсээр нь таних уу?
-Толгой дараалан гэж шар толгойт өчив.
Маргарита дуу нь бүдгэрч,
-Та хэлж өгөөч, тэдний дотор шүүмжлэгч Латунский алга уу? гэв.
-Тэр яаж алга байхав? гэж шар толгойт хариулав. -Тэр харахгүй юу, дөрөвдэх эгнээний захад явж байна.
-Тэр цайвар үст үү? гэж Маргарита нүдээ онийлгон харж
асуув.
-Үнсэн саарал үст... Харж байна уу, одоо тэнгэр өөд олийгөөд байна.
-Санваартантай төстэй юу?
-Ээ дээ, тэр чинь!
Маргарита дахиж юм асуулгүй Латунскийг ажиглав.
-Намайг харахад та энэ Латунскийг үзэн яддаг юмаа даа гэж шар толгойт инээмсэглэн өгүүлэв.
-Надад өөр ч бас үзэн яддаг хүн бнй. Харин тэр тухай ярихад сонин биш гэж Маргарита дурамжхан өчив.
Энэ хооронд цуваа цаашлан хөдөлж, явган хүмүүсийн араас хоосон голдуу машин цуварлаа.
-Нээрэн, юу нь сонин байх вэ дээ, Маргарита Николаевна!
Маргарита бүр гайхаж хоцров.
-Та намайг мэддэг юм уу?
Шар толгойт хариуны оронд пөмбөгөр бүрх малгайгаа авч түүгээрээ даллан мэхийв.
Маргарита гудамжны түншээ тогтон хараад “Естой зандалчин царайт байна даа!” гэж бодов.
-Гэтэл би таныг мэдэхгүй юм гэж Маргарита хайнгахап өгүүлэв.
-Та намайг яаж мэдэх вэ дээ! Уул нь намайг тань руу нэг бяцхан ажлаар явуулсан юм.
Маргарита царай нь цайн ухартусав.
-Тэгвэл тасарсан толгойны тухай хүн авах юмгүй бурж байхын оронд шууд тэр ажлаасаа л эхлэх хэрэгтэй байж л дээ! Та намайг баривчлах гээ юу?
-Тэгж ярихгүй хэмээн шар толгойт дуу алдав. Юу гэсэн үг вэ, яриа үүсгэсэн л бол заавал баривчлах ёстой юм шиг! Зүгээр л нэг хэрэг байна.
-Би огт ойлгохгүй байна, юун хэрэг вэ?
Шар толгойт эргэж харснаа учир битүүлгээр,
-Таныг өнөөдөр орой зочноор залах гэж намайг явуулсан юм гэж хэлэв.
-Та юу солиороод байна аа, юун зочин?
-Нэг алдартай гадаадын хүн дээр гэж шар толгойт нүдэз онийлгон тун учиртай өгүүлэв.
Маргаритагийн уур дүрсхийгээд явчихав.
-Гудамжны зуучлагч гэдэг шинэ үүлдэр бий болжээ дээ гэчихээд тэрээр явахыг завдан бослоо.
-Тийм цол хайрласанд их баярлалаа! хэмээн шар толгойт гоморхон дуу алдаад, явж буй Маргаритагийн араас,
-Тэнэг хүүхэн! гэж бувтнав.
-Өөдгүй новш! гэж Маргарита эргэж харан ширэн татаад цаашлах гэтэл шар толгойтын дуу ард нь дахин сонсдов:
-Газар Дундын тэнгисийн зүгээс авамхайлсан түнэр харанхуй захирагчийн ад үздэг хотыг нөмрөн авчээ. Сүмийг аймшигт Антониевын цамхагтай холбосон дүүжин гүүрнүүд алга болж... Аугаа их хот-Ершалаим хорвоо дээр байгаагүй мэт алга болчихож... Түлэнхий дэвтэр, хатаасан сарнайтайгаа тонилж байх чинь таарч дээ! Энд сандал дээр ганцаараа суучихаад л эрх чөлөө олгооч, амьсгалах агаар огөөч, ой ухаанаас яваач энэ тэр гэж түүнээс гуйж гувшиж байна гэнэ ээ!
Маргарита дарай нь хувхай цайн сандал руу эргэж ирэв. Шар толгойт түүнийг нүдээ онийлгон харлаа.
-Би юу ч ойлгохгүй байна хэмээн Маргарита Николаевна аяархан ярьж эхлэв. -Хуудасны тухай ч яаж ийгээд мэдчихэж болох байх... нэвтэрч ороод, хулгайгаар хараад энэ тэр... Наташаг хахуульдчихаа юу? Тийм үү? Гэтэл та миний бодлыг яаж мэддэг байна аа? гээд зовиурлан үрчийж, -Та хэн юм бэ? Аяь байгууллагын хүн бэ? Надад хэл л дээ гэж нэмж өгүүлэв.
-Яасан уйтгартай юм бэ гэж шар толгойт үглэснээ дуугаа чангалав. -Өршөөгөөрэй, би ямар ч байгууллагынх биш гэж танд хэлсэн шүү дээ! Суу л даа, гайгүй.
Маргарита үг дуугүй хэлснийг нь дагасан боловч суух чуураа ямар ч атугай дахин нэг асуугаад авав:
-Та хэн юм бэ?
-За яахав, намайг Азазелло гэдэг, гэхдээ энэ нэр танд тэртэй тэргүй юу ч хэлж өгөхгүй шүү дээ.
-Та түлэнхий хуудаснуудын тухай, бас миний бодлын тухай яаж мэдсэнээ надад хэлэхгүй юу?
-Хэлэхгүй гэж Азазелло тоомжиргүй өчив.
-Тэгвэл та түүний минь тухай ямар нэг юм мэдэх үү? гэж Маргарита царайчлангуй шивнэв.
-За, мэднэ гэж саная.
-Ганцхан амьд эсэхийг нь л хэлчих. Гуйя. Битгий ювоогооч дээ.
-За амьд, амьд гэж Азазелло дурамжхан хариулав.
-Бурхан минь!
-Хөөрөх, хашгирах хэрэггүй шүү гэж Азазелло хөмсөг шнгидав.
-Өршөө, өршөөгөөрэй гээд одоо нэгэнт дуулгавартай болсон Маргарита үглэж гарав. -Би, мэдээж, танд уурласан. Гэхдээ, гудамжинд байгаа хүүхнийг нэг тийш HI, зочноор урина гэдэг чинь юу гэсэн үг вэ, та бод л доо..
Надад атгаг сэжиг байхгүй, та итгэж болно гээд Маргарита урамгүй инээвхийлэв. -Гэхдээ би хэзээ ч, ямар ч гадаадын хүнийг харж байгаагүй, тэд нартай харилцах ямар ч дур надад алга... түүнээс гадна манай нөхөр... Миний зовлон юу юм бэ гэвэл, би сэтгэлгүй хүнтэйгээ аж төрдөг юм, гэхдээ түүний амьдралыг сэвтүүлэхийг зохисгүй гэж үздэг. Би түүнээс сайн сайхан өөр юм үзээгүй...
Азазелло энэ авцаа муутай өгүүллийг илт үл тоомсорлон сонсоод,
-Таныг хэсэгхэн зуур чимээгүй байхыг хүсье гэж ширүүлэв.
Маргарита дуулгавартай гэгч нь чимээгүй болов.
-Би таныг ямар ч хор аюулгүй гадаадын хүн рүү урьж байгаа юм. Тэгээд ч энэ уулзалтын тухай нэг ч амьд амьтав олж мэдэхгүй. Үүнийг бол би таны өмнө гарцаагүй батлан дааж чадна шүү.
-Би яахаараа түүнд хэрэг болдог билээ? гэж Маргарита зулгуйдасхийн асуув.
-Та энэ тухай сүүлд мэдэх болно.
-Ойлгож байна... Би түүнд биеэ тушаах ёстой байх нь гэж Маргарита бодлогошрон өгүүлэв.
Азазелло хариуд нь ихэмсүү тамшаалаад,
-Орчлонгийн ямар ч хүүхэн тэр тухай мөрөөдөх байлгүй дээ, та үнэмшээрэй. Гэхдээ би таны урмыг хугалах нь. Тийм явдал болохгүй гэснээ инээх аядан царай нь мурилзав.
-Тэр чинь хаашаа янзын гадаадын хүн гээч вэ?! гэж Маргарита жигтэйхэн чанга уулга алдсанд сандлын хажуугаар өнгөрч явсан хүмүүс хүртэл түүн рүү эргэж харцгаав. -Ингэхэд түүн рүү очлоо гээд надад ямар ашиг байна?
Азазелло түүн рүү хазайж, учиртай гэгч нь,
-За, ашиг ч маш их дээ... Та энэ завшааныг ашиглахгүй юү... гэж шивнэв.
-Юу гэнэ ээ? хэмээн Маргарита дуу алдаж, нүд нь дүрлийгээд ирэв. -Би таныг зөв ойлгосон бол тэнд очоод түүнийхээ тухай юм олж мэдэж болно гэж та битүүхэн хэлээд байна уу?
Азазелло дуугүй толгой дохив.
-Би очно! гэж Маргарита хүчтэй дуу алдаад Азазеллогийн гараас шүүрч авав. -Хаашаа ч хамаагүй очно!
Азазелло санаа амран амьсгалаа гаргаж, “Нюра” гэж зөндөөн томоор сийлсэн үгийг халхлан сандлын аравч руу гэдийн налаад егөөдөсхийн,
-Энэ хүүхнүүд мөн хэцүү ардууд шүү! гэснээ гараа халаасандаа хийгээд хөлөө байдгаараа жийв. -Жишээлэхэд, энэ ажлаар яах гэж намайг явуулна вэ? Армана л нүүрийн буянтайгаараа явж байхгүй... гэв.
Маргарита өрөвдмөөр хямсайн инээмсэглэж,
-Та намайг элдэв янзын оньсгоор төөрөлдүүлж зовоохоо болиоч дээ... Би бол зовж яваа хүн, гэтэл та үүнийг далимдуулаад байх юм. Би нэг хачин явдал руу зүтгэлээд байна, гэхдээ та намайг зөвхөн түүний минь тухай үгээр далласан учраас л тэр шүү дээ, чин үнэн шүү! Энэ үй олон ойлгомжгүй юмнаас миний толгой эргэж байна... гэв.
-Үглэж дуулаад яахав, миний оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй гэж Азазелло нохойтов. -Захирлын хоншоор руу тас байлгах эсвэл хүргэн ахыг байшингаас хөөж гаргах, эсвэл хэн нэгнийг далдаас нам буудах, эсвэл энэ мэтийн яль шаль юм бол миний шууд мэрэгжил, харин сэтгэлийн жолоо алдсан хүүхнүүдтэй хэлцэнэ гэдэг ёстой давдаг даваа биш юм байна. Би чинь таныг хагас цагийн турш ятгаж байна шүү дээ. Ингэхэд, явах юм уу, үгүй юм уу?
-Явна гэж Маргарита Николаевна шулуухан өчив.
-Тэгвэл май үүнийг ав гээд Азазелло халааснаасаа жижигхэн дугуй алтан хайрцаг гаргаж Маргаритад өгөв. -Наадахаа нуугаач ээ, хөндлөнгийн хүмүүс хараад байна. Маргарита Николаевна энэ танд хэрэг болно. Сүүлийн хагас жилд та зовлондоо шаналаад яггүй өтлөжээ. (Маргарита дүрсхийсэн боловч юм хэлсэнгүй, Азазелло яриагаа үргэлжлүүлэв.) Өнөөдөр орой яг есөн цаг хагаст, хичээнэ шүү, чармай нүцгэлээд энэ тосоор нүүр, бүх биеэ үрж тослоорой. Тэгээд юу ч хийж болно, гагцхүү утаснаасаа л холдож болохгүй. Би арван цагт утасдаж яах хэрэгтэйг хэлж өгнө. Та өөрөө санаа тавих юм огт байхгүй, таныг очих газарт чинь хүргээд өгнө, танд ямар ч түвэг удахгүй. Ойлгов уу?
Маргарита хэсэгхэн зуур дуугүй байснаа,
-Ойлголоо. Энэ эд шижир алтаар хийсэн нь жингээрээ
мэдэгдэж байна. Одоо яая гэхэв, намайг хахуульдаж, ямар иэгэн харанхуй хэрэгт татан оруулж байна, тэгснийхээ төлөөнөө их зовно гэдгээ би маш сайн ойлгож байна гэж хариулав.
-Үгүй, энэ чинь юу гээч вэ? хэмээн Азазелло шазуур зуун бараг л хашгирав. -Та нөгөөхөө л дахиж байна уу?
-Үгүй ээ, байз л даа!
-Наад тос буцаагаад өгөөтөх.
Маргарита хайрцгаа улам чанга базаж,
-Үгүй, байз л даа... Би юу руу явж байгаагаа мэдэж байна. Гэхдээ одоо энэ орчлон дээр надад горьдох найдвар юу ч байхгүй учраас би түүнийхээ төлөөнөө юу руу ч явна. Харин та намайг хөнөөвөл танд ичгүүртэй юм болно шүү гэдгийг би танд хэлэхийг хүсч байна! Нээрэн, ичгүүртэй юм болно шүү! Би хайрын сэтгэлээсээ болж сөнөж байна! гээд тэрээр цээж рүүгээ түншин нар руу харав.
-Буцааж өг гэж хорссон Азазелло шазуур зуув. - Буцааж өг, би ийм юмаар оролдохоо болилоо. Арманыг явуулдаг юм байгаа биз.
-Өө, үгүй шүү! гэж Маргарита дуу алдахад явуулын хүмүүс хачирхан харцгаав. -Би бүгдийг нь зөвшөөрч байна, тос түрхэж инээдэм болохыг ч зөвшөөрнө, газрын мухарт очихыг ч зөвшөөрнө. Буцааж өгөхгүй!
-Пээ! гэж Азазелло гэнэтхэн хашгирч цэцэрлэгийн хайс руу нүдээ бүлтийлгэн нэг зүгт хуруугаараа чичлэн заав.
Маргарита түүний заасан зүг рүү эргэж харсан боловч гойдын юм олж үзсэнгүй. Тэгээд энэ хачин “Пээ!” гэснийх нь учрыг сонсох санаатай Азазелло руу эргэтэл учрыг хэн хэлэх нь бүү мэд болжээ: Маргарита Николаевнатай хөөрөлдсөн нөгөө учир битүүлэг хүн алга болчихож. Маргарита саяны хашгирааны яг өмнө нөгөө хайрцгаа цүнхэндээ нуусан учир бушуухан тийш нь гараа хийж үзтэл хайрцаг хийсэн газраа байв. Тэгэхүй дор Маргарита элдэв юм юу ч бодолгүй Александрын цэцэрлэгээс яаран талийж одов.


Top
   
PostPosted: Jul.28.16 9:33 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
XX бүлэг. АЗАЗЕЛЛОГИЙН ТОС

Үдшийн цэлмэг тэнгэрт хөөрсөн тэргэл cap агч модны саглагар мөчрийг нэвтлэн нүднээ тусна. Далдуу, хуайс тэргүүтэн цэцэрлэгийн газрыг тоогүй толбоор хэмгүй хээлэн эрээлжээ. Гэгээвчийн хөшиг нь татаастай, гурван хавтастай онгорхой цонхоор цахилгаан дэнлүүний галзуу хурц гэрэл туяарна. Маргарита Николаевнагийн унтлагын өрөөний хамаг гэрэл асаастай, тэндэхийн хөглөрсөн замбараагүй байдал нүднээ ив илхэн ажээ. Орон дээрх хөнжил дээр хэдэн цамц, оймс, дотуур хувцас хэвтэнэ. Шалан дээр сандрахдаа бяцалчихсан хайрцаг тамхины хажууд хумьж хаясан цагаан хэрэглэл хөглөрнө. Шөнийн гэрлийн жижигхэн ширээн дээр дутуу уусан аяга кофе, уугин буй тамхины иштэй үнсний сав хоёрын дэргэд өвдөр өсгийтэй шаахай нь байна. Үдшийн хар даашинз санддын ар дээр тохоостой харагдана. Тэр өрөөнөөс сүрчиг ханхлахын хамт хаа нэгтэйгээс улайссан индүүний үнэр цоргих аж.
Нүцгэн биен дээрээ усны халаад дангаар хэдэрч, илгэн өндөр өсгийт жийсэн Маргарита Николаевна босоо толиныхоо өмнө сууж байна. Өмнө нь цагтай алтан бугуйвч нь Азазеллогийн өгсөн хайрцагтай цуг байх бөгөөд Маргарита цагныхаа тооноос нүд салгахгүй ширтэнэ. Заримдаа цаг нь эвдэрчихээд зүү нь хөдлөхгүй болчихсон мэт санагдана. Гэвч хэдийгээр наалдаж салах мэт маш удаан ч гэсэн цагийн зүү эрхбиш хөдөлж байгаа тул тэг тэгсээр <урт зүү нь ес хорин есийг заалаа>. Маргаритагийн зүрх жигтэйхэн булгилан догдолж, анхандаа нөгөө хайрдгаа ч барьж авч чадсангүй. Биеэ барин барин байж хайрцгийг онгойлгон үзвэл дотор нь шаргалдуу өнгөтэй тос байлаа. Тосноос намаг, замагны үнэр үнэртэх шиг санагдав. Маргарита хуруугаараа жаахан тос өлгөж аваад алган дээрээ түрхсэнд намгийн ургамал, ойн үнэр холилдон улам тод ханхлав. Тэгээд нөгөө тосоо алгаараа дух, хацар энэ тэрдээ түрхэж эхлэв. Тос түрхэхэд хялбархнаас гадна дорхноо ууршиж байх шиг санагдах аж. Маргарита хэд хэд түрхэснийхээ дараа толинд харснаа хайрцагтай тосоо тэр даруй яг цагныхаа нүүрэн дээр алдаж, шилийг нь арзайтал цавтуулчихав. Маргарита нүдээ аниж үзсэнээ нээж дахин толинд хараад тачигнатал инээд алдав.
Захаар нь чимхүүрдэж зулгаасан нарийхан хөмсөг нь отгөрөн, ногоороод ирсэн нүднийх нь дээгүүр тэгшхэн хар нум болон зурайжээ. Аравдугаар сард мастерыг ул мөргүй алга болоход үүссэн дохыг нь хагалсан нарийхан босоо үрчлээ алга болчихож. Бас чамархайных нь тэндэх шар туяа, нүднийх нь гадуур булангийн үл мэдэг хоёр атираа знэ тэр алга болчихож. Хадрынх нь арьс жигдхэн ягааран туяараад, магнай цэвэршин цайж, үсчнээр ороолгосон үс нь задарчихжээ.
Толин дотроос гучин настай Маргарита руу шүдээ яралзуулан, тавьж түйхгүй хөхөрч буй хорь эргэм насны төрөлхийн буржгар хар үстэй хүүхэн харж байна.
Маргарита шавайгаа ханатал хөхөрч аваад, халааднаасаа суга үсрэн босч нүнжигтэй зөөлхөн тосноос томоо гэгч нь хутгаж аваад биенийхээ арьсанд үрчин түрхэж гарав. Бие нь тэр даруй ягааран туяараад явчихлаа. Тэгснээ Александрын цэцэрлэг дэх уулзалтаас хойш оройжингоо янгинасан чамархай нь тархинаас нь зүү суга татан авсан мэт нүд ирмэхийн зуур цамдаж, хөл гарынх нь булчин чангаран бие нь юу юугүй жингүйдээд ирэх нь тэр.
Тэрээр дороо үсэртэл хивснээс нэлээд хөндийрөн агаарт тогтозносноо тэгсхийгээд доош нь зугуухан чангаах шиг болж дахин газардав.
-Аргагүй л тос юм даа! Аргагүй л тос юм даа! хэмээн Маргарита хашгираад буйдан сандал руу шигдэн суув.
Тосолгоо түүний зөвхөн гадаад төрхийг өөрчлөөд зогссонгүй. Одоо түүний хамаг бие нь, эд эс болгон нь баяр хөөрөөр бялхаж буйг бүх бие нь цэврүүтэн чим чим хатгалж байгаа юм шиг мэдрэв. Өөрийгөө ёстой чөлөөтэй, бүх юмнаас чөлөөтэй болсныг Маргарита мэдэрлээ. Түүнээс гадна нөгөө өглөөнөөс аваад татаад байсан совин нь яг биелж байгааг, бас энэ өргөөнөөс, урьдынхаа амьдралаас үүрд хагацан еалж байгааг тэрээр тодоос тод ойлголоо. Гэтэл түүнийг агаар руу өөд нь чангаагаад буй ямар нэгэн ер бусын шинэ зүйл эхлэхийн өмнө эцсийн ганц үүргээ биелүүлэх хэрэгтэй хэмээх нэгэн санаа энэхүү хуучин амьдралаас нь урган гарч ирлээ. Тэгмэгц хүүхэн нүдгэн байсан чигээрээ унтлагынхаа өрөөнөөс нөхрийнхөө ажлын тасалгаа руу нисч дэгдэж хүрээд, гэрлийг нь асаан бичгийн ширээ рүү тавьж хүрэв. Тэмдэглэлийн дэвтрээс тасдаж авсан нэг хуудсан дээр дараах зурвасыг харандаагаар баллаж сохлолгүй томоор түргэн бичиж үлдээв:
“Намайг өршөө, тэгээд аль болохоор түргэн мартаарай. Би чамайг үүрд орхилоо. Намайг битгий эрээрэй, ямар ч нэмэргүй шүү. Би нэрвэгдсэн гай зовлонгоосоо болж шулам болсон. Миний цаг боллоо. Үүрд баяртай. Маргарита”.
Сэтгэлийн дарамт нэгэнт арилсан Маргарита унтлагынхаа өрөө рүү нисч ирэхэд баахан юм тэвэрсэн Наташа араас нь гүйж орлоо. Тэгэнгүүт модон өлгүүртэй даашинз, толгойн нэхмэл алчуур, дотроо тэвхтэй цэнхэр торгон өндөр өсгийт, нарийхан бүс энэ тэр гээд тэвэрч
ирсэн бүх юм нь шалан дээр асгарч, Наташа суларсан гараа алдлан өргөв.
-За, гоё байна уу? гэж Маргарита Николаевна сөөнгөдүү дуугаар хашгирав.
-Энэ чинь юу гээч вэ? Маргарита Николаевна, та яаж байгаад ийм болчихов оо? хэмээн Наташа ухартусан шивнэв.
-Энэ бол тосных! Тос, тос гээд Маргарита гялалзаж буй алтан хайрцаг руу зааж толиныхоо өмнө эргэлдэв.
Наташа шалан дээр хөглөрч буй үнгэгдсэн даашинзаа мартчихаад босоо толь руу гүйж очиж тосны үлдэгдэл рүү шуналтай гялалзсан нүдээр ширтэв. Ямар нэг юм шивнэн уруул нь хөдлөнө. Тэгээд Маргарита руу эргэж, цаанаа л нэг сүсэгтэй байдлаар,
-Таны арьсыг ээ! Аргагүй л арьс аа даа! Маргарита Николаевна, таны арьс гэрэлтээд байна игүү дээ гэснээ сая ухаарав бололтой ухасхийн даашинзыг шүүрч сэгсэрч гарав.
-Хаячих! Хаячих! Чөтгөр аваг, цөмийг нь хаячих! гэж Маргарита түүн рүү хашгичив. -Үгүй ээ, биш, наадахаа өөрөө дурсгал болгож ав. Дурсгал болгож ав гэж хэлж байна пгүү. Энэ өрөөнд байгаа бүх юмыг ав.
Наташа дүйнгэтсэн мэт Маргаритаг хөдөлгөөнгүй харж байснаа гэнэтхэн хүзүүнээс нь зүүгдэн үнсэж хашгичив:
-Толийж гөлчийгөөд! Гэрэлтэж байна! Толийж гөлчийгөөд! Бас энэ хөмсгийг ээ, хөмсгийг!
-Даавуун новшнуудыг бүгдийг нь ав, сүрчгийг бас ав, аваачиж авдрандаа хий хэмээн Маргарита хашгичив. -Харин үнэт эддэлийг битгий аваарай, таныг хулгайн хэргээр яллаж мэднэ.
Наташа даашинз, шаахай, оймс, дотуур хувцас гээд гарт торсон болгоныг хаман авч бөөгнүүлэн зангидаад унтлагын орөөнөөс дүүлэн гарав.
Энэ үед хөнддөн гудамны нөгөө талын нэг нээлттэй цонхноос тансаг сайхан вальсны чангаас чанга ая сад тавих мэт цууриалан тархаж, их хаалга руу дөхөж ирсэн нэг машины нүргэлэх дуу бас сонсдов.
-Азазелло одоо утасдана! гэж гудмаар тархан буй вальсыг сонсох зуур Маргарита дуу алдав. -Тэр утасдана! Харин нөгөө харь хүн нь гэм халгүй байх нь. Нээрэн, түуний гэм халгүйг нь би одоо ойлгож байна!
Машин хаалганаас холдон дуу нь хүчээ авлаа. Хашааны мвган хаалга торхийж, дэвсмэл тоосгон зам дээр хүний хөлийн чимээ гарав.
“Энэ бол Николай Иванович, алхаагаар нь таньж байна. Салахын цагт нэг инээдэмтэй сонин юм хийх хэрэгтэй дээ” гэж Маргарита бодов.
Маргарита хөшгөө нэг тийш даллан ярж, цонхныхоо тавиур дээр хажуу тийш хараад өвдгөө тэврээд суучихав. Баруун талаас нь сарны гэрэл дөнгөж шүргэж байна. Маргарита толгойгоо cap руу өлийж, царай нь бодлогоишрсон уран яруу дүрийг олох нь тэр. Дахиад хоёр гурав алхах чимээ гарснаа гэнэтхэн таг чиг болчихов. Маргарита сарыг хараачлан нүдээ баясгаад ёсорхон санаа алдаж, цэцэрлэгийн зүг эргэж харвал энэ өргөөний доод давхарт суудаг Николай Иванович үнэхээр тэнд байж байв. Николай Ивановичийг cap тодхон гийгүүлжээ. Тэрээр урт сандал дээр сууж байх бөгөөд гэнэтхэн суучихсан нь бүхий л байдчаас нь илэрхий ажээ. Хавчдаг шил нь хазайчихсан, цүнхээ байдгаараа базчихсан харагдана.
-Өө, сайн байна уу, Николай Иванович аа, гэж Маргарита гунигтай өгүүлэв. -Оройн амрыг эрье! Та хуралдаж байгаад ирэв үү?
Николай Иванович хариуд нь юу ч дуугарсангүй.
-Би ч яахав, та харж байна, ганцаараа уйдаад л сууж байна гээд Маргарита цонхноосоо гадагш лавхан цухуйв. -Тэгээд cap ширтэн, вальс чагнаж сууна даа.
Маргарита солгой гараараа чамархай руугаа унжсан туг үсийг засаад бухимдсан дуугаар,
-Энэ чинь эелдэг бус хэрэг, Николай Иванович! Би чинь тэгж яривал, эрхбиш бүсгүй хүн! Таньтай хүн юм яриад байхад хариулахгүй байх чинь хуншгүй зан шүү! гэж үглэв.
Саарал хантаазных нь товч болгон,. бууралтсан ямаан сахлынх нь үс болгон сарын саруулд тодхон харагдаж буй Николай Иванович гэнэтхэн муухай ярвайн мушилзаад сандоаасаа босч, ичсэндээ аль ч учраа олохгүй буй нь илт, Малгайгаа авч мэхийхийн оронд цүнхээрээ хажуу тийш ш. даллачихаад, хоёр хөл дээрээ ээлжлэн босч суудаг бүжиг гишгэх гэж буй мэт өвдгөөрөө бохисхийв.
-Өө, Николай Иванович, та яасан уйтгартай амьтан бэ гэж Маргарита цааш нь өгүүлэв. -Ер нь та бүхнээс би ёстой залхаж гүйцлээ, энэ тухай хэлэх ч үг олдохгүй байна, тийм учраас та нараас салж байгаадаа би ёстой аз жаргалтай байна! Ээ, бүү үзэгдмэрүүд!
Яг энэ үед Маргаритын ард унтлагынх нь өрөөнд утас тасхийх нь тэр. Маргарита цонхны тавиураас унан тусан бууж, Николай Ивановичийг таг мартан утсаа шүүрлээ.
-Азазелло ярьж байна гэж харилцуураас хэлэв.
-Хонгор, хонгорхон Азазелло! гэж Маргарита дуу алдав.
-Цаг болсон! Нисээд гараарай гэсэн Азазеллогийн дуунд Маргаритаг үнэн санаанаасаа баярлаж байгаад нь талархан бүхий нь андашгүй байв. -Хашааныхаа хаалган дээгүүр нисч өнгөрөхдөө “Үл үзэгдэнэ!” гэж хашгираарай. Дараа нь дасахын тулд хот дээгүүр хэсэг нисээрэй, тэгээд өмнийг чиглэн хотоо орхиод шууд гол руу ниснэ пгүү. Таныг хүлээцгээж байгаа!
Маргарита утсаа тавьтал хажуугийн өрөөнд нэг модорхуу юм тожигнон хаалга балбаж эхлэв. Маргарита хаалгаа нээсэнд туужуур тал нь дээшээ гозойчихсон урт иштэй шүүр унтлагын өрөөнд бүжиглэж орж ирдэг байгаа. Тэгээд ишээрээ шалан дээр товшлон, бас тонгочиж цонх руу зүтгэлэв. Маргарита баярласандаа чарлан дуу алдаад шүүрэн дээр ухасхийн морддоо. Гэтэл уймарч мунгинаж байгаад хувцаслахаа мартчихсанаа сая л гэнэтхэн санав. Тэрээр ор руугаа давхиж очоод хамгийн түрүүнд гарт өртсөн нэг цэнхэр цамцыг шүүрч, түүнийгээ хиур мэт хийсгэн даллаад цонхоор нисэн гарав. Тэгтэл цэцэрлэгийн дээгүүр вальсны ая улам чангарлаа.
Маргарита цонхноос шурдхийн доошилж вандан дээр сууж буй Николай Ивановичийг олж харав. Цаадах нь суудал дээрээ царцчихсан мэт, дээд давхрын гэрэлтэй унтлагын орөөнөөс сонсдож буй дуу шуугианыг гайхаш тасран чагнаж суугаа бололтой.
-Николай Иванович, үүрд баяртай! гэж Маргарита түүний өмнө агаарт бүжиглэн хашгирав.
Нөгөөдөх нь уухилан уулга алдаад вандан дээгүүр маажлан мөлхөхдөө цүнхээ түлхээд газар унагачихлаа.
-Үүрд баяртай! Би нисэн одлоо хэмээн Маргарита иальсны аяыг бүдгэрүүлэн хашгичив. Тэгснээ нөгөө цамц оөрт нь ямар ч хэрэггүйг ухаарч, муу ёрлон тачигнатал хөхрөөд цамцаараа Николай Ивановичийн толгойг бүтээчихэв. Яах учраа алдсан Николай Иванович санддаасаа тоосго дэвссэн зөрөг дээр пэдхийн унах нь тэр.
Маргарита удаан жил зовлонгоо эддэсэн байшингаа ЭЦСИЙН удаа харахын тулд эргэж хараачилваас мэлтэлзсэн гэрэл дотор Наташагийн мэл гайхаж муруйсан царай үзэгдэв.
-Наташа, үүрд баяртай! гэж Маргарита хашгираад шүүрээ угзчин, -Үл үзэгдэнэ, үл үзэгдэнэ хэмээн бүр чанга хашгирснаа агч модны дундуур мөчирт нүүрээ ороолгои нисч, хаалган дээгүүр хөндлөн гудам руу нисэн орж ирлээ. Түүний хойноос нэгмөсөн улангассан вальсны ая нэхэн дагалаа.


Top
   
PostPosted: Jul.28.16 9:39 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
XXI бүлэг. НИСЛЭГ

Үл үзэгдэнэ ч, эрх дураараа ч! Үл үзэгдэнэ ч, эрх дураараа ч! Маргарита өөрийнхөө гудмыг нисч өнгөрөөд түүнтэй чагтлан зөрж буй нэг гудам руу орж ирэв. Задгай керосин зардаг, шимэгч хорхойны шингэн хор борлуулдаг, гажмал хаалгатай тосны мухлаг бүхий энэ нөхөөс шидээсэндээ баригдсан муруй сарий урт гудмыг хүүхэн нэгэн хормын дотор хөндоөн гарахдаа хэдийгээр ор тас үзэгдэхгүй, бүрэн эрх дураараа нисч яваа ч гэсэн зугаацахын цагт эрхбиш бага боловч хэрсүү байх хэрэгтэйг мэдэж авав. Ёстой ямар нэг гайхамшгийн ачаар тооромсоглож амжсандаа л өнцөг дээр байсан хуучин гэрлийп хазгай шонг мөргөж мажийчихсангүй. Маргарита түүнийг тойрч гараад шүүрээ чанга базаж, цахилгааны утас, явгап замын дээгүүр хбндаөн хадсан хаяг энэ тэрийг хянуур ажиглан хурдаа саасхийн нисэв.
Гуравдахь хөнддөн гудам Арбат руу шууд хөтлөөд орчихно. Маргарита энд шүүрнийхээ жолооддогыг төгс эзэмшиж, унаа нь хөл гар дөнгөж хүрэх төдийг андахгүй дуулгавартай байгааг ойлгон, хотын дээгүүр хамаагүй тонгочуулж болохгүй тун болгоомжтой явах ёстойг мэдэрлээ. Түүнээс гадна гудамжны хүмүүс нисэгчийг огт үзэхгүй байгаа нь эхний гудманд л тов тодорхой болжээ. Дээшээ харах, “хараач, хараач!” гэж хашгирах, ийш тийш хуйларч харайлгах, чарлаж муужирч унах, солиотой юм шиг тачигнатал инээлдэх хүн хаана ч таарсангүй.
Маргарита нэг их өндөр биш, барагцаалвал хоёрдугаар давхрын түвшинд чимээ авиагүй их зугуухан нисч явав. Хэдийгээр зөөлхөн яваа ч гэсэн Арбатын нүд гялбам их гэрэл рүү орж ирэхдээ тооцоо жаахан алдаж, сумны зурагтай нэг гэрэлтэй дугуй юмыг мороөрөө мөргөчихөв. Тэгснээсээ болоод уур нь шатаад явчихав. Тэрээр дуулгавартай шүүрээ угзтатан зогсоож, хажуу тийш зайчлан ниссэнээ ганцхан эргэж дайраад шүүрнийхээ бөгсөөр нөгөө гэрэлт дугуйг бут мөргүүлэв. Бутарсан хагархайнууд тар нярхийн унаж, явуулын хүмүүс огло харайн бусгаж хаа нэгтээ шүгэл тасхийхэд ийм шап дэмий хэрэг тарьсан Маргарита маань харин тачигнатал инээд I алджээ. “Яг Арбат дундуур бүр ч болгоомжтой явахгүй бол горьгүй, эндхийн юм чинь учрыг нь олохын аргагүй хэрэлдэж орооцолдчихсон байгаа” гэж хүүхэн бодов. Тэгээд торлосон мэт утаснуудын дундуур мушгиран сүлжиж эхлэв. Түүний доогуур троллейбус, автобус, хөнгөн тэрэгний бүхээг хөвөрч, явган хүний замаар малгайн гол урсаж байх шиг Маргаритад санагдав. Тэрхүү голоос горхинууд салаалан тасарч шөнийн I даагүүрүүдийн галт ам руу цутгах аж. “Пөөх, ямар лагалдсан юм бэ! Эргэж тойрохын ч арга алга” гэж Маргарита унтууцан бодов. Тэгээд Арбатыг хөнддөн гарч дээшээ дөрвөн давхрын I зэргэмцээ хүртэл хөөрсхийгөөд өнцөг дээр буй театрын барилгын нүд сохлом хурц гэрлэн чимэглэлийн хажуугаар өндөр өндөр байшинтай нарийхан гудам руу нисэж оров. Тэдгээр байшингийн бүх цонх нээлттэй, цонх болгоноос радиогоор хөгжим хангинана. Маргарита саваагүйтэн нэг цонхоор шагайв. Гал тогоо таарч. Тавцан дээр хоёр примус байдаг чадоаараа хуугиж, дэргэд нь халбага барьсан хоёр хүүхэн үг сөргөлцөн зогсоно.
Ямар нэг хоол чанаж байгаа бололтой бөөн уур савсуулсан хувингийн хажууд зогсож буй нэг хүүхэн нь,
-Жорлонд ороод гарахдаа гэрлээ унтрааж байх хэрэгтэй, би танд хэлэх гэж хэлж байна шүү, Пелагея Петровна. Тэгэхгүй бол бид гомдол мэдүулж таныг байрнаас хөөлгөнө шүү! гэв.
-Та өөрөө ч мөн сайхан даа гэж нөгөөдөх нь өчив.
-Та хоёр ч таарсан амьтад юм аа гэж Маргарита донхны тавцангаар ran тогоо руу орох зуур цангинуулав. Маргалдаж байсан хоёр хүний дуу гарсан зүг эргэж харцгааснаа балиар халбагаа барьсан чигээрээ хоёулаа хөшчихөв. Маргарита тэдний хоорондуур гараа сэмээрхэн явуулж хоёр примусны чагтыг эргүүлэн хоёуланг нь унтраалаа. Хүүхнүүд дуу алдан амаа ангайж мэлэрцгээв. Гэвч Маргарита гал тогооноос тэр дорхноо уйдаж гудам руу буцаад нисч гарав.
Гудамны эцэст, тун саяхан барьсан бололтой нүсэр том тансаг байшин түүний анхаарлыг татлаа. Маргарита доошлон газардаад байшингийн нүүрийг хар гантигаар өнгөлсөн, туйлын өргөн хаалгатай шилнийх нь цаанаас хаалгачны алтан туузтай саравчин малгай, шармаи товчнууд харагдаж буйг, мөн ; хаалганы дээд талд “Драмлитийн байшин” гэсэн хаяг буйг олж узэв.
Маргарита “Драмлит” гэж юу гэсэн утгатай үг болохыг эргэцүүлэн тэр хаяг руу нүдээ онийлгон ширтэв. Тэрээр шүурээ сугавчлан, хаалгаар нь хаалгачийг түлхэн нүдийг нь орой дээр нь гаргаад орц руу ормогц цахилгаан шатны хажууд байрны дугаар, оршин суугчдын нэрсийг цагаан үсгээр жагсаасан томоос том хар самбар байхыг харав. Түүний эцэст “Драматург (жүжгийн зохиолч), Литератор (зохиолч)-ын байшин” гэснийг үзээд Маргарита өөрийн эрхгүй хоолойгоо шахан хорсолтойёо чарлав. Агаарт дээшлэн хөөрч нэрсийг шуналтай гэгч нь уншлаа: Хустов, Двубратский, Квант, Бескудников, Латунский...
-Латунский! хэмээн Маргарита шазуур зуун уулга алдав. -Латунский! Энэ чинь нөгөө этгээд мөн дөө! Энэ л мастерыг хөнөөсөн.
Хаалгачин гайхсандаа нүд нь бүлтийн, зүгээр ч үгүй дороо дэвхцэн, уулга алдсан гайхалт явдлыг ойлгох гэж үүдний тэндээс хар самбар руу дэмий гөлрөн байна. Маргарита энэ хооронд шат өгсөн дүүлэхдээ бах нь ханасан бололтой,
-Латунский-наян дөрөв! Латунский-наян дөрөв... хэмээн амандаа үглэж явав.
За, энэ зүүн талд 82, баруун талд 83 байна, дахиад дээшлэх нь. Зүүн талд 84. Энэ байна. Эзнийх нь нэр ч яг байна: “ОЛатунский”.
Маргарита шүүрнээсээ бууж чулуун шалан дээр гишгэхэд халуун оргисон улнаас нь сайхан сэрүү татав. Маргарита хонхыг нь дарлаа, дахиад бас нэг дарлаа. Гэтэл хэн ч хаалга онгойлгосонгүй. Товчийг нь дахиад удаан дарахад Латунскийн гэрт хонх хангинаж буй нь Маргаритад өөрт нь хүртэл сонсдов. МАССОЛИТ-ын дарга трамвайд дайруулж, гашуудлын хурлыг өнөөдөр орон хийхээр товлосон учир энэхүү наймдугаар давхрын 84 тоотын эзэн талийгаач Берлиозид нэг насаараа талархаж явах ёстой доо, нээрэн. Шүүмжлэгч Латунский үнэхээр азтай одонд төрсөн хүн юм. Өнөөдрийн баасан гарагт шулам болж хувирсан Маргаритатай уулзах аюулаас түүнийг чухамхүү тэр од нь аварлаа!
Хаалга хэн ч онгойлгодоггүй. Тэгмэгц Маргарита хар эрчээрээ давхруудыг тоолон доошилж, нэгдүгээр давхарт буугаад гадагш харван гарч, Латунскийн байрны цонх чухам аль болохыг тодорхойлон давхруудыг гаднаас нь тоолон шалгав. Найман давхрын өрөөсөн булангийн таван харанхуй цонх эргэлзээгүй тэднийх. Маргарита ингэж итгэмэгц агаарт хөөрөн хэдхэн хормын дараа зөвхөн сарны зурвас туяа мөнгөрөн зурайсан гэрэлгүй өрөө рүү онгорхой цонхоор нь орж явчихав. Тэрхуү зурвасыг дагаж гүйгээд унтраалaгыг нь тэмтэрч оллоо. Нэг минут гэхэд энэ байрны бүх гэрэл ассан байв. Шүүрээ нэг буланд сойжээ. Маргарита байшинд хэн ч байхгүйг тогтоогоод шат руу гарах хаалгыг онгойлгон гэрийн эзний нэр мөн эсэхийг шалгав. Нэр нь яг байж байна. Маргарита хэрэгтэй айлдаа оржээ.
Шүүмжлэгч Латунский энэ аймшигт оройг санахаараа одоо ч гэсэн царай нь хувхай цайдаг, Берлиозын нэрийг одоо ч гэсэн сүсэглэн дурддаг гэлцдэг юм билээ. Маргарита гал зуухнаас хүнд алхаар зэвсэглэн гарч ирснийг бодохул энэ орой ямар аймаар муухай эрүүгийн хэрэг тохиож болох байсныг ёстой хэн ч мэдэхгүй.
Үл үзэгдэгч нүцгэн эм биеэ барин өөрийгөө ятган байвч тэсч ядсандаа хоёр гар нь салганан чичрэнэ. Маргарита төгөлдөр хуурны даруул дундуур анаж чиглүүлж байгаад тас байлгасанд анхны гаслант улиан тэр байраар нэг тархав. Ямар ч гэм буруугүй гэрийн хөгжмийн зэмсэг цөхрөх мэт орь дуу тавилаа. Даруулууд нь дотогшоо цөмрөн ясан өнгөлгөөнүүд тал тал тийшээ бут үсрэв. Хөгжим дүнгэнэж, ульж, урхирч, жингэнэж дуу хадаалаа. Гилгэр нээлхий рүү нь алхаар дэлссэнд гар буугаар буудах мэт тасхийн цөм үсрэв. Маргарита уухилан амьсгаадаж, чавхдасыг нь алхаар тас цохилж нугачиж хаяв. Эцэст нь сульдан цуцаж хөгжимнөөс зайлж амьсгаагаа дарах санаатай буйдан сандал дээр лүгхийн уналаа.
Угаалгын өрөө, гал тогоонд гоожуурын ус аймаар хүжигнэн шуугина. Маргарита “Аль хэзээний шалан дээр гоожиж байх шиг байна” гэж бодсоноо,
-Ингээд суугаад байж болохгүй гэж амандаа өгүүлэв.
Fa r тогооны ус хэдийн үүд рүү урсаж байв. Маргарита нүцгэн хөлөөрөө шал палхийлгэн туучиж гал тогооноос шүүмжлэгчийн ажлын өрөө рүү хувингаар ус зөөж бичгийн ширээнийх нь шургуулганууд руу юүлэв. Тэгснээ энэ орөөний босоо шүүгээний хаалгыг алхаар хэмхэлж хаяад унтлагынх нь өрөө рүү харайлгалаа. Тольтой шүүгээг нь хэмх цохиж, дотроос нь шүүмжлэгчийн костюмыг гаргаж аваад онгоцтой усанд хийж живүүлэв. Ажлын өрөөнөөс авсан дүүрэн савтай бэхийг хоёр хүний өргөн памбагар орон дээр асгав. Ийнхүү эвдэж сүйтгэж байгаадаа бах нь ханаж цэнгэл эдлэх мэт байвч дэндүү өчүүхэн үр дунтэй байна даа гэж туж бодогдоод болж өгдөггүй. Тийм учраас мань хүүхэн юу тааралдсанаа хийж эхлэв. Төгөлдөр хуур байсан өрөөний удам бор суулгасан торхыг балбав. Түүнийгээ гүйцээлгүй унтлагын өрөөнд буцаж ирээд цагаан даавууг нь хутгаар сийчиж, шиллэсэн гэрэл зурагнуудыг ниргэв. Тэрээр ядарсанаа эс мэдэвч хөлс нь жирэлзтэл гожгодох аж.
Энэ үед Латунскийн доод давхрын 82 тоот сууцанд жүжгийн зохиолч Квантын гэрийн үйлчлэгч гал тогоонд цай уух зуур дээд талд нь хүний хөлийн чимээ, бөөн тар няр, тас нясхийсэн шуугиан гарч буйд гайхшран суужээ. Тэрээр тааз руу харснаа нэг газар цагаан өнгө нь нүдэп дээр нь үхээрийн хөвхөр болон хувирч буйг гэнэт олж үзэв. Тэр толбо харсаар байтал нүүн тэлснээ юу юугүй усан дусал бөнжийлгөөд ирлээ. Үйлчлэгч хүүхэн энз үзэгдлийг гайхшран харж, тайзнаас жинхэнэ бороо цутгаж шал шавшиж эхэлтэл хоёр минут хэртэй алмайран суужээ. Тэгэнгүүт үйлчлэгч босон харайж түмпэн тоссон боловч олигтой юм болсонгүй. Учир юун гэвэл бороо түргэн зуур тэлж шатдаг хийн зуух, сав суулгатай ширээ энэ тэр рүү гоожиж эхэлжээ. Чингэвээс Квантын гэрийн үйлчлэгч уулга алдан хашгираад гэрээсээ шат руу гүйн гарч, тэр даруй Латунскийн байрны хонх хангинаж эхлэв.
-За, хонхдоод эхлэлээ, явахаа бодъё гэж Маргарита өгүүлэв.
Эмэгтэй хүн цоожны нүхээр,
-Онгойлгоорой, онгойлгоорой! Дуся, онгойлгооч! Танайх ус алдаад байгаа юм уу? Манайхыг бүр ус авчихлаа гэж хашгирахыг чагнасхийн Маргарита шүүрэндэз мордов.
Тэгээд метр хэртэй хөөрч чийдэнгийнх нь салаа суурийг дэлсэв. Хоёр чийдэн хага бутарч, унжлага нь т&и тал тийшээ үсрэв. Цоожны нүхээр хашгирахаа больж, шатны зүгт хөлийн чимээ сонсдов. Маргарита цонхоор нисч гараад алхаа яльгүй далайсхийн гадна талаас нь шил рүү нь цохилоо.
Шил нярхийж хагархайнууд нь гантигаар өнгөлсөн ханан дээгүүр сад тавилаа. Маргарита дараачийн цопх руу нисч очив. Тэртээ дор явган хүний замаар хүмүүс гүйлдэж, орцны үүдэнд зогсож байсан хоёр машины нэг ш, дохиогоо хангинуулаад яваад өгөв. Маргарита Латунскийн цонхыг гүйцээгээд зэрэгцээх байр руу нислээ. Цохилт түргэсэн олширч, гудмаар нэг дуу чимээ болов. Нэгдүгээр орцноос хаалгач гүйн гарч дээшээ харснаа хэрхэхээ тэр даруйдаа мэдэхгүй буй нь илт хэсэг тээнэгэлзээд дараа нь шүглээ амандаа шургуулж галзуу мэт шүгэлдэв. Маргарита шүглийн дуунд улам адган наймдугаар давхрын сүүлчийн цонхыг балбачихаад долоон давхар руу доошилж тэндэхийн шилийг ниргэж эхлэв.
Ордны шилэн хаалганы ард хийх юмгүй тарчилж суудаг хаалгач хужирхайгаа тэнийтэл шүгэлдэхдээ Маргаритад ая хамсах мэт цохих тоолонд нь даган шүгэлдэж байв. Түүнийг нэг цонхноос нөгөө рүү шилжин завсар гарах хооронд хаалгач зоригоо хөвчилж, тэгээд Маргаритагийн дэлсэх болгонд хацраа түмбийлгэж байгаад шүглийн дуугаар шөнийн агаарыг тэнгэрт тултал өрөмдөнө.
Түүний хүч чармайлт улангассан Маргаритагийнхтай нийлээд мундаг үр дүнд хүрэв. Байшингаар нэг үймээн сандраан. Шил нь бүтэн цонхнууд нээгдэж, хүний толгой цухуйснаа тэр дороо буцаж нуугдаж байхад, нээлттэй цонхнуудыг яаран хааж байв. Драмлитийн шинэ байшингийн цонх юуны учир ямар ч шалтгаангүй ингэж хага хага үсрээд буйг ойлгохыг хичээсэн хүмүүсийн сүүдэр эсрэг талын байшингийн цонхон дотор бүртгэнэнэ.
Хөндлөн гудманд хүмүүс Драмлитийн байшин руу гүйлдэж байхад байшин дотор оршин суугчид нь ямар ч зорилгогүй үсчин шат болгон дээр миегнэнэ. Квантын үйлчлэгч шатаар гүйлдэх хүмүүст тэднийхийг ус авчихсан хэмээн хашгична. Төдөлгүй Квантын байрны доорхи 80 тоот сууцны Хустовын гэрийн үйлчлэгч түүнтэй хоолой нийлүүлэн хашгирч эхлэв. Хустовынд гал тогоо, жорлон хоёрынх нь таазнаас ус сад тавьжээ. Тэг тэгсээр Квантын гал тогооны таазнаас жигтэйхэн том шавар ховхорч унаад угаагаагүй хамаг сав суулгыг нь нядаав. Үүний дараа ёстой аадар гэлтэй, дэвтэж хөндийрсөн савханцаруудын иүднээс ус хувингаар асгах мэт цутгалаа. Тэгэхүйд нэгдүгээр орцны шатан дээр орилоон чарлаан эхлэх нь тэр. Маргарита дөрөвдүгээр давхрын сүүлээсээ хоёрдахь цонхны хажуугаар нисэхдээ тийш шагайтал, сандарснаасаа болж хорт утааны баг углачихсан нэг хүн үзэгдэв. Маргарита алхаараа цонхных нь шил рүү дэлсэж түүнийг айлгасанд цаадах нь тэр өрөөнөөс алга болчихов.
Тэгтэл энэ зэрлэг ниргэлт санамсаргүй больчих нь тэр. Маргарита гурван давхар руу гулсаж хөнгөхөн хар хөшиг татсан хамгийн захын цонхоор шагайв. Тэр өрөөнд
бүрхүүлтэй бүдэг чийдэн асаатай байх аж. Хажуу талаараа тортой жижигхэн орон дээр дөрөв орчим насны хөвүүн айчихсан, чимээ чагнаад сууж байна. Өрөөнд том хүн алга. Бүгдээрээ байрнаасаа гарцгаасан нь илт.
-Шил хагалаад байна гэж хөвүүн өгүүлээд, -Ээж ээ! гэж дуудав.
Хэн ч хариу эс дуугарсан тул хөвүүн,
-Ээж ээ, би айгаад байна гэв.
Маргарита хөшгийг нь ярчихаад, цонхоор нисч орлоо.
-Би айгаад байна гэж хүүхэд дахиж хэлээд чичирч гарав.
-Ээ, жаахан амьтан, битгий ай, битгий ай. Банди нар л шил хагалж байна гэж Маргарита салхинд царгисан гэмт дуугаа зөөллөхийг хичээн өгүүлэв.
-Чавхаар уу? гээд хөвүүн чичрэхээ болив.
-Чавхаар, чавхаар гэж Маргарита нотлов. -Харин чи унт!
-Энэ чинь Ситник. Тэр чавхтай гэж хөвүүн хэлэв.
-Өө, мэдээж, тэр чинь.
Хөвүүн нэг тийшээ дүрсгүйтэн харснаа,
-Эгч ээ, та харин хаана байна? гэж асуулаа.
-Би байхгүй, би чамд зүүдлэгдэж байна гэж Маргарита хариулав.
-Би яг тэгж бодсон гэж хөвүүн хэлэв.
-Чи хэвт гэж Маргарита тушаав. -Гараа хацар дороо дэрлэчих, тэгээд би чиний зүүдэнд оръё.
-За, зүүдэнд ор, ор гэж хөвүүн зөвшөөрөөд тэр дороо гараа дэрлээд хэвтээд өгөв.
-Би чамд үлгэр ярьж өгье гээд Маргарита халуун дүүгсэн гараа хүүгийн үсээ авхуулсан толгой дээр тавив. -Ертөнцөд нэг эгч байж гэнэ. Тэр эгч үр хүүхэдгүй, тэгээд ерөөсөө аз жаргалгүй байжээ. Ингээд эхлээд зөндөөн удаан уйлж гэнэ, дараа нь хэрцгий догшин болж гэнэ... Маргарита чимээгүй болж гараа авбал хүүхэд нэгэнт нойрсчээ.
Маргарита нөгөө алхаа цонхны тавдан дээр сэмээрхэн тавьчихаад нисэн гарав. Байшингийн орчинд бөөн үймээн. Шилний хагархай цацагдсан цардмал явган замаар хүмүүс гүйлдэн хашгиралдана. Тэдний дунд цагдаа нарын бараа хэдийн бүртгэнэж байна. Гэнэтхэн хонхны дуу жингэнэж Арбатаас хөндлөн гудам руу шаттай галын улаан машин хурддан орж ирлээ... Харин цаашаа юу болох нь Маргаритад сонин биш байжээ. Аль нэгэн утсанд орооцолдохгүйн тулд тэрээр анаж чиглүүлж байгаад шүүрээ чанга хавчсанд агшин зуурт өөдгүй байшингаас дээш гараад ирэв. Хөндлөн гудам түүний дор хажуулдан хазайснаа доошоо сох алга болов. Түүний оронд Маргаритагийн хөлийн доор гэрэлтсэн зөргөөр чагтлан хэрчигдсэн үй олон дээврийн чуулга бий болов. Тэгснээ тэр бүхэн санаандгүй нэгэн зүгт хуйлран давхиж, гэрлэн гинж хоорондоо уусан нийлэв.
Маргарита дахин нэг ухасхийсэнд нөгөө дээврийн чуулга газар цөмөрсөн мэт арилж, оронд нь анивчсан цахилгаан гэрлийн нуур бий болж, тэр нуур нь гэнэтхэн эгц дээшээ ханаран боссоноо Маргаритагийн толгой дээр гарч хөл дор нь cap мэлтэсхийв. Маргарита толгойгоороо годройтчихсоноо ойлгож хэвийн байдалдаа ороод эргэж харвал нуур аль хэдийн алга болчихсон, тэртээ ард нь газар тэнгэрийн савслагад зөвхөн ягаан гэгээ үлджээ. Тэр нь ч нэгэн хормын дараа алга болж, Маргарита өөрийнх нь зүүн дээд талд мөнхүү нисч яваа сартай хоёулхнаа буйг олж үзэв. Маргаритагийн үс аль хэдийн арагшаа сэгсийж, нүцгэн бие нь сарны гэрэлд сэнгэнэн булхаж явна. Тэртээ доор хоёр эгнээ ховорхон гэрлүүд үргэлжилсэн хоёр гэрлэн зураас болон хувирч байгааг, бас тэр нь ар талд нь дорхноо алга болж байгааг үзээд Маргарита нүгэлтэй хурдан нисч яваагаа мэдэж, харин амьсгаа нь бахардахгүй байгаад гайхширчээ.
Хэдэн хормын дараа тэртээ доор, газрын харанхуйд цахилгаан гэрлийн нуур дахин гялсхийж, ниеэгчийн хөл рүү хөврөн ирснээ тэр дороо шургадан эргэлдээд газар руу орчихлоо. Дахиад хэдэн хором болоход яг тэр үзэгдэл давтагдав.
-Хот! Бас хот! гэж Маргарита хашгирав.
Үүний дараа өөрийнх нь дор задгай хар хуйн дотор хэвтэж байгаа бүдэгхэн туяарах сэлэм гэмээр юм хоёр уу, гурван ч удаа харагдахад түүнийг гол гэж ухаарав.
Нисэгч толгойгоо зүүн тал руугаа дээш нь эргүүлж cap буцаад Москвагийн зүг галзуу мэт хийсгэн давхиж буйг бахдан нислээ. Cap тэгсэн мөртлөө байрандаа нэг л хачин зоогдчихоод, гадарга дээр нь буй луу гэхэд луу биш, бөхтэй морьхон гэхэд бөхтэй морьхон биш, шөвгөр хоншоор нь орхин одсон хот руу нь зүглэсэн нэгэн хачирхам бараан дүрс тодхон харагдах ажгуу. Энэ үед Маргаритаг шүүрээ чухамдаа шал дэмий ингэтлээ ухаан жолоогүй элдэж байна гэсэн бодол эзэмдэн авав. Ингэж элдсэнээр аливаа юмыг харахын дүрстэй харж чадахгүй, нисэхийн жаргалыг ханатал эддэх боломжоо алдаж байна. Очих газар дээр нь түүнийг хүлээж л таарна, ингэж тэнгэрийн оройгоор ум хумгүй хуурниулж, уйдаж явахын хэрэг байхгүй гэж зөн билэг нь хэлж өгөөд байв.
Маргарита шүүрнийхээ туужуурыг гудайлган дарж ишийг нь гозойлгоод хурдаа эрс сааж бараг чанх доошоо газар руу тэмүүллээ. Хийтэй чаргаар гулгах мэт ийнхүү гулсан буухад бах нь ханаагүйгээрээ ханаж цэнгэв. Газар өөдөөс нь хөөрөн дээшилж, үүнээс өмнө ямар ч хэлбэр дүрсгүй нүүгэлтсэн хар юм байсан чинь нууц нь задран сартай шөнийн сайхан байдал тодроод ирлээ. Газар дэлхий ойртон золгож юу юугүй гөлөглөж буй модны үнэр ханх татан бүчиж авч байна гэлтэй. Маргарита пгүүдэрт нугын дээгүүр хөшиглөсөн мананг шүргэх шахан ниссээр нэгэн цөөрмийг өнгөрөв. Дор нь мэлхий хоолой нийлүүлэн дуулалдаж, тэртээ алсад галт тэрэг шуугин, яагаад ч юм бэ, сэтгэлийг нь ихэд догдлуулав. Маргарита төдөлгүй түүнийг олж харав. Галт тэрэг агаарт оч цацдан, төөлүүр хорхой шиг зугуухан мөлхөж явна. Маргарита түүнийг гүйдэж түрүүлээд бас нэгэн усны толион дээгүүр өнгөрөхөд түүн дотор харагдах саран бараг хөл дор нь хөвж хоцрох шиг болж, мань нисэгч улам доошлон аварга өндөр нарснуудып оройг хөлөөрөө бараг шүргүүлэх шахан нисэв.
Чихэнд чийртэй, агаар зүсэх авиа араас нь сонсдож Маргаритаг гүйцэх янзтай нь мэдэгдэв. Сум шиг нисч яваа ямар нэг юмны энэхүү шунгинаан олон мод газрын чанадаас сонсдож буй эмэгтэй хүний тачигнасан инээдтэй аажимдаа холилдов. Маргарита эргэж хараад түүнийг нэг хачин хар юм гүйцэж явааг олж үзэв. Ойртохын хэрээр тодорч, нэгэн унаатай хүн болох нь мэдэгдлээ. Тэг тэгсээр бүр тодроод ирэв. Наташа хурдаа саан Маргаритаг гүйцээд ирдэг юм байна.
Үс нь агаарт бутран хийссэн, чармай нүцгэн Наташа урд хоёр туруундаа цүнх хавчиж, хойт хоёроороо тийчлэн агаар самарч буй нэг бүдүүн агталмал гахай уначихсан нисч явах ажээ. Сарны гэрэлд үе үе гялалзан унтрах хавчдаг шил нь гахайны хоншоороос мултарсан ч оосортоо зүүгдэн түүнтэй зэрэгцэн нисэх агаад бүрх малгай нь байсхийгээд л нүд рүү нь орж ирж зовоох аж. Маргарита сайтар тогтож хараад агталмал гахай нь Николай Иванович болохыг таньмагц Наташагийн инээдтэй хөг нийлүүлэн ой дээгүүр тачигнатал хөхөрч алдах нь тэр.
-Наташа! Чи тос турхээ юу? гэж Маргарита чихэнд хадтал хашгирав.
-Хонгор минь! хэмээн Наташа нойрссон нарсан ойг сэртэл бархиран хариулав. -Миний хатан хаан минь, би бас энүүнд, энүүний халзан толгойд түрхчихсэн юм шүү!
-Гүнжтэн! гэж гахай эзнээ хар хурдаараа авч давхих зуур уйлагнан чарлав.
-Хонгор минь! Маргарита Николаевна! хэмээн Наташа түүнтэй зэрэгцэн нисэх зуур хашгичив. -Тосыг чинь авсан нь үнээн. Бид ч гэсэн амьдрах хүсэлтэй, нисэх хүсэлтэй байгаа шүү дээ! Эзэнтэн минь, намайг өршөөгөөрэй, би буцаж очихгүй, заяа нь очихгүй! Маргарита Николаевна, ямар сайхан юм бэ! Харин энэ намайг гэрлэе гэж байхгүй юу гээд Наташа аягүйрхэн уухилж буй гахайны хүзүү рүү хуруугаараа чичлээд, -Гэрлэе гэсэн! Чи намайг хэн гээд байлаа, аан? хэмээн гахайны чих рүү бөхийн хашгичив.
-Дагина хэмээн цаадах нь гаслан улив. -Би ингэж хурдан нисч чадашгүй нь! Би чухал бичигнүүдээ гээчихэж мэднэ. Наталья Прокофьевна би эсэргүүцэж байна.
-Чиний бичиг цаас хэнд хэрэгтэй юм бэ, чөтгөр авмар! гэж Наташа хашгираад адтай инээд алдав.
-Наталья Прокофьевна, яаж тэгж болохов! Биднийг хүн сонсчихно шүү! гэж гахай царайчлан орилно.
Наташа Маргаритатай зуузай холбон хурдлах зуур Маргарита Николаевнаг хашааны хаалган дээгүүр нисч гарснаас хойш өргөөнд юу болсон тухай инээдээ барьж чадахгүй хөхрөн ярилаа.
Наташа бэлэглэсэн эд юмсад дахин гар хүрэлгүй, шууд хувцсаа тайлж хаяад тос руу ухасхийн шүүрч, тэр даруй өөртөө түрхсэн гэж үнэнээ ярив. Түрхсэн чинь яг эзэгтэй шигээ болчихжээ. Наташа баярласандаа инээд алдан, толины омнө өөрийнхөө шидэт үзэсгэлэнгээр бахдан баясаж байтал хаалга нээгдэн Николай Иванович түүн рүү орж иржээ. Тэрээр сэтгэл догдолсон нь андашгүй, гарт нь Маргарита Николаевнагийн цамцнаас гадна өөрийнх нь бүрх малгай, цүнх хоёр нь байж. Николай Иванович Наташаг хараад мэл гайхаж, цэл хөхөрчээ. Тэгснээ яльгүй уужирч, хавч шиг час улайсхийн, тэр дамцыг газраас авч биечлэн авчирч өгөхийг оөрийнхөө үүрэг гэж үзсэн... хэмээжээ. -Бүтэлгүй амьтан, юу яриад байлаа! гэж Наташа чарлан инээд алдлаа. -Юу гэж ярьж, юу руу дуудаад байлаа! Ямар мөнгө амалсан гээч. Клавдия Петровна юу ч олж мэдэхгүй гээд байсан. Би худааа ярьж байна уу, чи хэл л дээ? хэмээн агталмал гахай руу хашгичихад цаадах нь дэмий л ичингүйрэи хоншоороо буруулах аж.
Унтлагын өрөөнд дүрсгүйтэж байсан Наташа нөгөо тосноосоо Николай Ивановичид түрхчихээд өөрөө гайхан сандарчээ. Доод давхрын хүндэт хүн гуайн нүүр гахайн хоншоор болон хувирч хөл гар нь туруу болчих нь тэр. Николай Иванович өөрийгөө толинд харангуут арга нь барагдан муухай гасласан боловч нэгэнт оройтсон хэрэг байж. Хэдхэн хормын дараа гай түйтгэртээ гашуудан цурхиран уйлсаар, хүнд унуулчихсан, Москвагаас гарч, хаашаа ч юм бэ, чөтгөр шулам руу нисч явжээ.
-Намайг хэвийн дүрд минь буцааж оруулахыг шаардаж байна! гэж гахай гэнэтхэн улангассан ч гэмээр, царайчилсан ч гэмээр хорхирон хуухирав. -Би хууль бус цуглаан руу нисч очих бодолгүй байна! Маргарита Николаевна, та гэрийнхээ үйлчлэгчийг номхруулах ёстой.
-Өө, одоо би чинь гэрийн үйлчлэгч болчихсон уу? Гэрийн үйлчлэгч үү? Дагина байсан биз дээ? Чи намайг хэн гэж нэрлэж байсан билээ? гэж Наташа дуу алдаад гахайны чихийг зулгаав.
-Цолмон! гэж гахай чулуун дундуур хоржигнон урсаж буй горхины дээгүүр шид модны бутсыг туруугаараа сүр сархийлгэн шүргэж өнгөрөх зуур уйлагнан хариулав.
-Цолмон! Цолмон! гэж Наташа нэг гараараа ташаагаа тулж, нөгөөгөө cap руу сунган ид бах болгон хашгирав. -Маргарита! Хатан хаан минь! Намайг шулам чигээр нь үлдээхийг миний өмнөөс гуйж шийдүүлж өгөөрэй. Та эрх мэдэлтэй хүн, танд бол бүх юмыг бүтээгээд өгнө!
Тэгтэл ч Маргарита хариуд нь,
-За тэгнэ ээ, би амлаж байна! гэв.
-Баярлапаа! гэж Наташа хашгирснаа гэнэтхэн: -Хэй! Хэй! Түргэл! Түргэл! Аль вэ, хурдаа нэм! гэж гунигтай гэгч нь чанга орилж, ум хумгүй давхисандаа шувтайн турсан гахайны хоёр сүвээг тавхайгаараа хавчихад цаадах нь дахиад агаар зүсэн дүүлж, Наташа хоромхон зуур тэртээ алсад хар цэг болон хувирснаа тэгсхийгээд нэгмосөн алга болж, нислэгийнх нь шуугиан ч замхран арилав.
Маргарита холхи зэлүүд үл таних газар сийрэгхэн аварга нарснуудын хоорондуур үхэр чулуу лүглийлцсэн гүвээ толгодын дээгүүр хурдаа саасан чигээрээ зугуухан нислээ. Маргарита ийнхүү нисэх зуур Москвагаас мөн ч алслан холдоо байлгүй гэж бодов. Шүүр өрөөсөн талаас нь сарны мөнгөлөг туяа гийгүүлсэн нарсны орой дээгүүр бус, дунд хэрээр нь нисч явна. Нисэгчийн зэрвэсхэн сүүдэр урд талд нь газар дээгүүр гулсан буйг үзэхүл cap одоо Маргаритагийн ар талаас гийгүүлж байлаа.
Маргарита ус ойртсоныг мэдрэн зорьсон газар дөхөж буйг таамаглав. Нарсан ой сийрэгжин төгсч Маргарита эгц цэрдэн эрэг рүү зөөлхөн нисч хүрэв. Энэ эргийн цаад дор сүүдэр дотор гол урсаж байна. Эгц эргийн ёроолоор манан хурж бут сөөгнөөс зүүгдэн байх шиг. Харин нөгөө талын эрэг намхан задгай ажээ. Тэр эрэг дээрх саглагар цөөн модны дор түүдгийн галаас оч үсрэн, элдэв янзын дүрс хөдөлж харагдана. Тэндээс нэгэн хэмийн хөгжүүн ая сонсдож байх шиг Маргаритад санагдав. Түүнээс цааш сарны туяа гийсэн талд лав л нүдний хараа гүйцэх газарт ямар ч орон суурин, хүн амьтны шинж тэмдэг эс үзэгдэх ажээ.
Маргарита эгц эргэн дээрээс доошоо үсэрч дорхноо ус руу буулаа. Тэрээр агаарт довтолгосны дараа усны хүслэн болжээ. Шүүрээ хажуу тийш нь шидчихээд эрчээрээ гүйж толгойгоороо ус руу үсэрлээ. Хөнгөхөн бие нь ус руу сум мэт харван ороход бараг cap хүртэл ус олгойдов. Ус нь гэрийн онгоцных шиг бүлээхэн байх тул Маргарита хөлгүй уснаас хөвж гарч ирээд, энэхэн шөнийн цагт, энэхэн голд орь ганцаараа ханатлаа сэллээ.
Маргаритагийн тэнд хэн ч байсангүй, харин жаахан дээшихнээ, бутны цаанаас ус цалгих, тургилах сонсдож буй нь тэнд бас хэн нэгэн усанд орж буй бололтой.
Маргарита эрэг дээр гүйж гарлаа. Усанд сэлсний дараа бие нь сайхан халуун оргиж байв. Ядарч алжаасан шинж өчүүхэн ч алга тул мань хүүхэн чийгтэй ногоон дээр дэвхдэн бүжиглэв. Тэгснээ бүжиглэхээ гэнэтхэн больж сэрэмжлэн чимээ чагнав. Ус тургилах чимээ ойртсоор удны бутны цаанаас хар торгон бортого малгай шил рүүгээ дарсан нэг нүцгэн бүдүүн эр гарч ирлээ. Хөлийнх нь шагайнаас доош лаг шавар наалдаж хар шаахайтай мэт харагдав. Уухилан үлээж, зогьсуулж байхыг үзвэл яггүй халамцуу бололтой, нөгөөтэйгүүр голын уснаас гэнэтхэн конъяк ханхалж эхэлсэн нь түүнийг давхар нотлов.
Бүдүүн эр Маргаритаг үзээд шимтэн харж байснаа гзнэтхэн баярлан хашгирав: -Юу гээч вэ? Би чинь чамайгаа харж байна уу? Клодина, энэ чинь чи биз дээ, үл гансрах бэлэвсэн эхнэр минь? Чи бас энд ирчихээ юу? гээд мэндлэх санаатай зүтгэлэв.
Маргарита ухарч,
-Чи чөтгөр шулам руугаа тонил. Би яахаараа чиний Клодина болдог билээ? Чи хэнтэй ярьж байгаагаа хараач гэж ширүүн хариулснаа хормын төдий бодолхийлээд хэвлэлийн бус урт хараал араас нь урсгаж өгөв. Энэ бүхэн хөнгөмсөг бүдүүн эрийг овоо сэргээлээ.
-Ой! гэж тэрээр аяархан дуу алдаад чичигнэв. -Гэгээн Марго хатан, нигүүлсэнгүй сэтгэлээр өршөөж хайрла! Би андуурчээ. Энэ конъякнаас боллоо, хараал идмэр чамайг! Бүдүүн эр өрөөсөн өвдөг дээрээ сөхрөн, бортогоо авч хажуу тийш сарвайн мэхийн ёслоод, орос, франц холилдуулан, найз Гессарынхаа Парисын цуст хуримын тухай, конъякны тухай, гунигт алдаа гаргасандаа ихэд зовж байгаа тухай гэхчилэн баахан дэмий юм донгосч гарав.
-Нохой толгойт, чи үгүйдээн өмдөө өмсдөгсөн болоосой гэж Маргарита зөөлрөн өгүүлэв.
Бүдүүн эр Маргарита уурлахгүй байгаад баярлан марсайтал инээмсэглэж, энд ирэхийнхээ өмнө Енисей мөрөн дээр усанд орж байгаад мартамхайн харгайгаар өмдөө тэнд орхичихсон учраас чухамхүү энэхэн мөчид доогуураа нүцгэн байна, гэхдээ аз болоход энүүхэн хаяанд юм чинь яг одоо тийшээ нисээд хүрчихнэ гэж онгирон, өөрийгөө түүний ивээл өмгөөлөлд даатгаад ухран хөндийрч, тэгээд хальтарч усанд гэдэргээ харан унах хүртлээ ухарсаар байжээ. Гэвч унаж явахдаа хүртэл бага шигхэн хуузаар эмжсэн царайд нь хөөрсөн сэтгэлийн инээмсэглэл, чин үнэнчийг илтгэх инээмсэглэл нь арилсангүй.
Харин Маргарита часхийтэл огүгэлдэж, давхиж ирсэн шүүрээ хөлөглөн голын дээгүүр нөгөө эрэг рүү нисч хүрэв. Щохойт уулын сүүдэр ийшээ эс хүрэх тул эрэг тэр аяараа сарны гэрэлд мэлтийж байна.
Маргаритаг чийгтэй ногоо руу газардав уу, угүй юу бургасны дороос хөгжим чангаран эгшиглэж, түүдэг сэргэж бөөн бөөн очис маналзан дэгдлээ. Нялх хөвөндэй нь сарны гэрэлд тодхон бүрсийсэн бургасны мөчир дор парвагар хоншоортой мэлхий хоёр эгнээлж суугаад, хацар нь сунадаг юм щиг ггумпалзан цуураар бадрангуй марш үлээж байна. Хөгжимчдийн урд талд бургасан саваан дээр эгнүүлэн дүүжилсэн гэрэлт өмх ноотыг нь гийгүүлж, түүдгийн гологносон гэрэл мэлхийний хоншоор дээр сүүтэгнэн наадна.
Маргаритаг хүндэтгэн тоглосон марш аж. Ер нь түүнийг маш ёслол төгөлдөр хүлээн авчээ. Лусын тунгалаг охид усан дээрх тойрон бүжгээ завсарлан Маргарита руу замаг хигээр даллахад тэдний алсад цууриатах мэндчилгээ эл хуль ногоовтор эргийн дээгүүр түгэн тархлаа. Нүцгэн шуламнууд бургасны араас ухасхийн гарцгааж эгнэн жагсаад, борви бохисхийн ордны ёсоор мэхэлзэж гарлаа. Нэгэн ямаан туруут нисч ирээд адис авах мэт гарт нь наалдаад, ногоон дээгүүр торго дэлгэн дэвсэж, хатан хаан усанд аятай тухтай орсон эсэхийг лавлаж, хажуулж амарзнахыг санал болгов.
Маргарита тэр ёсоор болгов. Ямаан туруут түүнд хундага оргилуун дарс барьсныг тогтоомогц зүрх нь бүлээцээд явчихав. Наташаг хаа байгааг сурагласанд хэдийн усанд орчихоод Маргарита удахгүй очно гэдгийг урьдчилан хэл өгөх, түүнд гоёлын өмсгөл бэлтгэхэд нь туслахаар агталмал гахайгаа хөлөглөн Москва руу нисч одсон хэмээн хариулжээ.
Маргаритаг бургасан дор түр саатахад нэгэн явдал тохиолдов. Агаарт пгүгэл тасхийснээ нэг хар юм баримжаа илт алдаж ус руу палхийн унажээ. Хэдэн хормын дараа нөгөө голын цаад эрэг дээр тун будлиу танилцсан бүдүүн хууз эр Маргаритагийн дэргэд ирлээ. Тэрээр хөлөөсөө аваад толгойгоо хүртэл шал нойтон ч гэсэн фракаар гоёсон байхыг үзэхүл Енисейгээр хэсүүчилж амжсан бололтой. Конъяк түүнийг хоёрдах удаагаа хөөджээ: Бууж ирэхдээ яаж ийж байгаад усанд орчихож. Гэхдээ ийм тоогүй явдал болсон ч инээмсэглэсэн чигээрээ байсан тул инээд алдсан Маргарита түүнийг гартаа хүрэхийг зөвшөөрчээ.
Дараа нь цөмөөрөө явахаар зэхэж эхлэв. Лусын охид сарны гэрэлд бүжгээ гүйцээж бүжиглээд тэрхүү гэрэлдээ замхран арилав. Ямаан туруут Маргаритагаас гол руу ямар унаагаар ирснийг хүндэтгэлтэй лавлаад шүүр хөлөглөж ирснийг мэдмэгц,
-Өө, яаж тэгж болох вэ, тэр чинь тохьгүй шүү дээ гээд агшин зуур хоёр мөчрөөр нэгэн сэжигтэй харилцуур утас бүтээж, түүгээр хэн нэгнээс нэн даруй машин ирүүлэхийг шаардаж, тэгтэл ч үнэхээр нэг минутын дотор ёсоор болох нь тэр. Арал дээр нэгэн задгай хул шар машин нүргэлэн буулаа. Гагцхүү жолоочийн суудал дээр ердийн жолооч бус, хулдаасан саравчтай малгайтай, амсар задгай бээлийтзй, урт хошуутай хар турлиах суужээ. Арал эзгүйрч эхлэв. Нисэн одсон шуламнууд сарны туяанд уусч замхрав. Түүдэг ноцож дуусаад нүүрс нь буурал үнсээр баринтаглав.
Ямаан туруут, хууз хоёр Маргаритаг машинд суулгаж өгч, тэрээр арын өргөн суудал дээр тухлан суув. Машин ёнгинож, нэгэнтээ харайснаа бараг cap хүртэл хөөрөхөд арал, гол хоёр аль аль нь алга болж, Маргарита Москваг зорин харвах нь тэр.


Top
   
PostPosted: Jul.28.16 9:44 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
XXIII бүлэг. БУГИЙН ИХ БҮЖИГТ НААДАМ

Шөнө дунд ойртож яарах хэрэгтэй болов. Маргаритад юм тун бүдэг бадагхан харагдаж байв. Олон лаа, бас үнэт чулуугаар хийсэн нэг сан буйг тогтоож авлаа. Маргаритаг энэ сангийн ёроолд зогсоход Гелла, Наташа хоёр хамтарч байгаад түүн рүү нэг өтгөн халуун улаан шингэн цутгав. Маргарита уруулаасаа шорвог амт мэдэрч, өөрийг нь цусаар угааж байгааг ойлгожээ. Цусан угаалга өөр нэгээр солигдож, өтгөн ягаавтар тунгалаг шингэн асгасанд сарнайн тосны үнэрээс Маргаритагийн толгой эргэв. Дараа нь Маргаритаг болор вандан дээр хэвтүүлж, том том ногоон навчаар гялалзтал нь зүлгэж гарав. Тэгтэл муур дайран орж ирж хамжилцдаа. Тэрээр Маргаритагийн хөлд явган суугаад түүний улыг гудамжны гутал тослогч мэт зүлгэв. Маргарита хэн түүнд цайвар сарнайн дэлбээгээр шаахай хийж өгсөн, яаж тэр шаахай нь алтан горхиор аяндаа товчлогдсоныг эс санана. Гаднын нэгэн хүч түүнийг угзтатан босгож толины өмнө тавихад, үсэнд нь хатан хааны очир алмаасан титэм гялсхийв. Коровьев, хаанаас ч юм, гарч ирээд хүнд гинжтэй зууван гуутай хар пудель нохойн нүсэр дүрсийг Маргаритагийн цээжинд зүүчихэв. Энэ чимэглэл хатан хаанд жигтэйхэн дараатай аж. Гинж нь тэр даруй хүзүүг нь холгож, нохойн дүрс доош нь бөхийтөл чангаана. Гэвч хар пудельтэй гинжний ийнхүү зовоож буйн хариуд Маргарита бас ч гэж шан хүртэв. Тэр нь Коровьев, Армана хоёрын түүнд үзүүлж эхлэсэн хүндэтгэл.
-Зүгээр, зүгээр, зүгээр! гэж Коровьев сантай өрөөний үүдэнд бувтнан үглэв. -Одоо яая гэхэв, ингэх хэрэгтэй юм чинь, хэрэгтэй, хэрэгтэй. Хатан хаан, сүүлчийн нэг зөвлөлгөө өгөхийг болгоон соёрхоно уу. Зочдын дотор янз янзын, ээ дээ, мөн ч янзын юм байх болно, харин, Марго хатан минь, хэнийг ч илүү үзэж болохгүй шүү! Хэрэв хэн нэгэн эс таалагдвал... таны царайд тэр чинь огт мэдэгдэхгүй гэдгийг би ойлгож байна... Үгүй, үгүй, энэ тухай хэрхэвч бодож болохгүй! Анзаарчихна, яг тэр агшинд нь л анзаарчихна. Түүнд сэтгэлээ өгөх хэрэгтэй, сэтгэлээ өгөөрэй, хатантан минь. Үүнийхээ төлөө бүжигт наадмын эзэгтэй их шан хүртэнэ дэз! Бас нэг зүйл: Хэнийг ч анзааралгүй өнгөрөөж болохгүй. Ганц нэг үг хэлэх зав олдохгүй бол үгүйдээн инээмсэглэх, үгүйдээн л яльгүй ч гэсэн тийшээ хармар болох хэрэгтэй. Юу ч хийж болно, гагцхүү үл тоомсорлож л болохгүй. Тэгэх юм бол тэдний чинь явай нь үхнэ...
Чингээд Коровьев, Армана хоёроор хань бараа хийсэн Маргарита сангийн өрөөнөөс тас харанхуй руу хөл тавилаа.
-Би, би... би дохио өгнө хэмээн муур шивнэв.
-За өгөөрэй! гэж Коровьев харанхуйгаас хэлэв.
-Бүжигт наадам! гэж муур чихний хэнгэрэг цоолом чарлахад Маргарита тэр агшинд дуу алдаж хэдэн хором нүдээ тас анив. Бүжигт наадам түүнийг бөөн гэрлээр шууд нөмрөн авах нь тэр. Гэрэлтэй хамт дуу чимээ, үнэр танар түүнийг бүрхлээ. Коровьевоор сугадуулсан Маргарита халуун орны ой дотор явж буйгаа мэдэв. Улаан элэгтэй, ногоон сүүлт тотинууд ороонгоноос зүүгдэн, дээгүүр нь харайлцан, “Би шагшин бахадлаа!” гэж чих дөжрөм хашгичих ажээ. Тэгтэл ой дорхноо дуусч, тэндэхийн амьсгаа давхцам бүгчим агаар очс гялалзсан олон шаргал чулуун баганатай бүжигт наадмын танхимын сэрүүхэн агаараар тэр даруй солигдлоо.
Энэ танхим ойн адил эл хуль хоосон бөгөөд гагцхүү толгойдоо мөнгөн ороолттой нүцгэн негрүүд олон баганын хажуугаар хөдөлгөөнгүй зогсоцгооно. Маргарита бараа бологсдынхоо хамт танхимд дүүлэн орж ирэхэд сэтгэл хөдөлсөн негрүүдийн царай бохиртон хүрлийжээ. Азазелло, хаанаас ч юм бэ, бараа бологсодтой нийлчихэж. Тэгтэл ч Коровьев Маргаритагийн сугадсан гарыг тавьж,
-Чигээрээ алтан зул цэцэг рүү! гэж шивнэв.
Маргаритагийн урд намхавтар хана гэлтэй цагаан алтан зул цэцэг ярайж, түүний цаана тоо томшгүй олон хавхагтай гэрэл, гэрлийн наагуур фракан гоёлтнуудын хар мөр, цагаан цээж эрийж байгаа харагдана. Бүжигт наадмын чимээ хаанаас гарч байсныг Маргарита еая ойлгов. Бүрээний их урхираан чих дэлдэж, тэрхүү урхираан дотроос цойлон дууриатах хийлийн түрлэг нөгөө цусан угаалга лугаа адил Маргаритын хамаг биеийг булхан таалав. Зуун тавь орчим хүнтэй найрал хөгжим полонезийн ая дарж байлаа.
Найрал хөгжмийн өмнө торойж байгаа фрактай хүн Маргаритаг хармагц царай нь цайж инээмсэглэснээ гараараа гэнэт ганцхан дохиод найрал хөгжмийнхнийг тэр чигээр нь босгов. Найрал хөгжмийнхөн тоглолтоо агшин зуур ч таслалгүй, босоогоороо Маргаритаг аяар мялаасаар байв. Найраи хөгжмийн өмнөх хүн эргэж, гараа цацан ихэд тонгойн мэхийн ёслохуйд Маргарита инээмсэглэн түүп рүү гараараа даллан мэндчилэв.
-Үгүй, багадна, багадна гэж Коровьев шивэгнэв. - Цаадах чинь шөнөжин нойргүй хононо. Түүн рүү “Вальсьш хаан таны амрыг эрье!” гэж хашгир.
Маргарита тэр ёсоор хашгирч, дуу нь найрал хөгжмийп улианыг даран хонх шиг цээлхэн жингэнэсэнд тэрээр ихэд гайхав. Нөгөө хүн баяр жаргал бялхан цочирч, цагаан дохиуртай баруун гараараа найрал хөгжмөө удирдсан чигээрээ, зүүн гараа цээжиндээ наманчлан талархав.
-Багадна, багадна гэж Коровьев шивнэнэ. Зүүнтэйхнүүр, тэргүүн хийлчид рүү хараарай, тэгээд хүи болгон намайг тухайлан таньж дээ гэж бодохоор тэдэн рүү толгой дохиорой. Энд зөвхөн дэлхийн цуутнууд л байгаа. За тэр эхний тавиурын ард буй хүн рүү дохь, тэр чинь Вьетан. За, зүйтэй, маш сайн байна. Одоо цааш нь.
-Удирдаач нь хэн бэ? гэж Маргарита нисэн холдох зуур асуув.
-Иоганн Штраус гэж муур хашгирав. -Хэрэв өөр аль нэгэн бүжигт наадам дээр урьд хожид ийм найрал хөгжим тоглож байсан бол намайг халуун орны ойн ороонгоноос дүүжлэвэл таарна. Би эднийг урьсан юм! Тэгээд нэг ч хүний бие чилээрхсэнгүй, нэг ч хүн татгалзсангүй гээд л бодчих.
Дараачийн танхимд багана байсангүй, баганын оронд нэг талаас нь улаан, ягаан, сүүн цагаан сарнайгаар, нөгоо талаас нь японы саглагар майхуа цэцгээр хийсэн хана байна. Энэ ханануудын хоорондуур оргилуур хэдийи шуугин цацарч, гурван санд оргилуун дарс хөөсөрч буйн нэгдэх нь тунгалаг ягаан, хоёрдахь нь улаан хүрэн, гуравдахь нь болор туяатай аж. Тэдгээрийн дэргэд толгойдоо улаан ороолттой негрүүд мөнгөн хутгуураар нялдгар аягануудад дарс дүүргэн гүйлдэнэ. Сарнай цэцгэн хана нэг газраа онгорхой байх бөгөөд түүгээр харагдах тайзан дээр улаан хараацай сүүлтэй фрак өмссвН нэг хүн хөвсөлзөж байна. Түүний өмнө жааз хөгжим тэсэхүйеэ бэрх чанга нижигнэх аж. Удирдаач Маргаритаг харангуутаа түүний өмнө гараараа шал шүргэн бөхийснөо буцаж цэх болоод,
-Аллилуйя! гэж тархинд хадам хашгирлаа.
Тэрээр өрөөсөн өвдгөө нэг, нөгөө өвдгөө зөрүүлэн хоёр алгадаад, хамгийн захын хөгжимчний гараас цанг нь булаан авч түүгээрээ багана руу цохив.
Маргарита нисэн одох зуур түүний араас цууриатсаар буй полонезийн аятай тэр гарамгай хөгжимчин өрсөлдөн нөгөө цангаараа хөгжимчдийнхөө толгой руу цохилж, цаадуул нь айдаст автан инээдэмтэй суун туссаныг харлаа.
Эцэст нь нэг талбай руу нисч ирэхэд, Маргарита дэн барьсан Коровьев харанхуйд өөрийг нь тоссон газар мөн гэж ойлгов. Одоо бол энэ талбай дээр усан үзмийн болор хонгорцогноос гийж буй үй олон гэрэл нүд сохлом сацрах аж. Маргаритаг зохих байранд нь зогсооход зүүн гар дор нь намхан нэл эрдэнийн зуух таарав.
-Ихээхэн хэцүүдээд ирвэл наадах дээрээ гараа тавьж болно гэж Коровьев шивнэв.
Нэг негр алтан утсаар хатгасан пуделийн дүрстэй дэр авчирч хөл рүү нь хаяхад Маргарита хэн нэгний гарын аяар баруун хөлөө бохирон түүн дээр өвдөглөв. Маргарита орчноо харах гэж оролдлоо. Коровьев, Азазелло хоёр арханд нь ёсорхуу байдалтай зогсож байна. Азазеллогийн хажууд өөр гурван залуу зогсож буй нь ямар нэг юмаараа Маргаритад Абадоннаг санагдуулав. Нуруу руу нь сэрүү татаад байхаар нь эргэж харвал ард нь буй гантиг хананаас шуугисан дарс оргилж мөсөн сан руу цутгаж байх ажээ. Зүүн хөлийнх нь тэнд сэгсгэр бүлээхэн юм мэдрэгдэв. Тэр нь Армана байсан юмсанж.
Маргарита нэг тавцан дээр зогсож байх бөгөөд хөлийнх нь доохноос хивсээр бүрсэн аварга шат тэртээ доош довжоолон оджээ. Маргаритад дурангийн бөгсөөр нь дурандаж буй юм шиг алс холын тэртээ доор таван тоннын ачааны машин өлхөн яваад орчихоор харласан хүйтэн амтай хэмжээлшгүй том задгай зуух бүхий тал шиг цэлгэр үүдний танхим харагдана. Нүд өвдөм хурц гэрэлтэй үүдний танхим ч, шат ч эл хуль байна. Бүрээний дуу одоо Маргаритад их холоос сонсдож байв. Ийнхүү хөдөлгөөнгүй хагас минут хэртэй зогсоцгоолоо.
-Зочид нь хаана байна? гэж Маргарита Коровьевоос асуув.
-Ирцгээнэ, хатантаан, ирцгээнэ, одоохон ирцгээнэ. Зочид дутагдана гэж байхгүй. Надад бол энэ талбай дээр гэднийг тосч байснаас ойд түлээ хийж байсан нь үнэндээ дээр. -Түлээ хийх ч юу байхав гэж үгэнд дуртай муур хөндлөнгөөс оролцов. -Би бол трамвайны тасалбарчин хиймээр байна, орчлон дээр энэ ажлаас дор юм гэж юу ч байхгүй.
-Хатантаан, бүх юм урьдаас бэлэн байх ёстой. Хамгийн ТҮРҮҮНД ирсэн зочин хэрхэхээ мэдэхгүй хий холхиж, хууль ёсны хэдэр эм нь тэд нар бүхнээс түрүүлээд ирчихсэний төлөө цаадахыгаа шивнэн хэмлэж байх шиг булай юм гэж огт байхгүй. Тийм бүжигт наадмыг хог дээр хаяж байх хэрэгтэй, хатантан минь гэж Коровьев хагархай өрөөсөн шилний цаанаас нүд нь гялалзан тайлбарлав.
-Яг хог дээр гэж муур дэмжив.
-Шөнө дунд болоход арав хүрэхгүй секунд үлдлээ, одоо эхлэнэ гэж Коровьев нэмж өгүүлэв.
Тэр арван секунд нь Маргаритад гойд урт мэт санагдав. Тийм хугацаа өнгөрчихсөн нь илт байтал юу ч болсонгүй. Тэгтэл ч нөгөө мундаг том задгай зууханд гэнэтхэн нэг юм тар түрхийж, хагас нь бутраад уначихсан шарил санжгинуулсан нэг дүүжлүүр тэндээс ухасхийн гарч ирлээ. Тэр шарил оосорноосоо мултран шалан дээр пэдхийи унахад түүний дотроос фрактай, лакадмал шаахайтай, хар үстэй гоё залуу үсрэн гарлаа. Зуухнаас өгөршсөн жижгэвтэр авс гүйн гарч ирээд таг нь ховх үсрэхэд дотроос нь өөр нэг шарил холбирон унав. Гоё залуу түүн рүү очиж гараа сугадуулах маягтай тохойгоо эелдэгээр өгсөнд хоёрдахь шарил толгойдоо хар өд хатгасан, хар өндөр өсгийттэй годгоносон нүцгэн хүүхэн болж хувираад, тэгмэгц тэр хоёр шатаар яаравчлан өгслөө.
-Анхных нь! гэж Коровьев дуу алдав. -Ноён Жак гэргийн хамт. Хатантан, танд толилуулахад үнэнхүү сонирхолтой эрчүүдийн нэг! Засрашгүй хуурамч зоосчин, төрийн урвагч, харин яльгүй алхимич гэснээ, -Хааны нууц амрагт хор өгч хороосноороо алдаршсан хүн гэж Коровьел Маргаритагийн чихэнд шивнэв. -Энэ ч хүн болгонд тохиолддог явдал биш шүү! Хар даа, ямар гоё байна!
Царай нь цайсан Маргарита амаа ангайн доошоо харж, үүдний танхимын хажуугийн нэг хаалгаар дүүжлүүр, авс хоёр хэрхэн алга болж буйг үзэв.
-Би шагшин бахархаж байна! гэж муур шатаар гарч ирсэн ноён Жакийн улаан нүүр рүү бархирав.
Энэ үед зуухнаас толгойгүй, гар нь тасархай араг яс гарч ирээд шалан дээр унаснаа фрактай эр болж хувирав. Ноён Жакийн гэргий Маргаритагийн урд хэдийн ирж өрөөсөн өвдөг дээрээ сөгдөөд, сэтгэл хөдөлсөндөө царай нь цайн Маргаритагийн өвдгийг үнслээ.
-Хатантан хэмээн ноён Жакийн гэргий амандаа бувтнаж байна.
-Хатан шагшин бахархаж байна гэж Коровьев хашгичив.
-Хатан... гэж гоо залуу, ноён Жак аяархан өгүүлэв.
-Бид шагшин бахархаж байна гэж муур гоншгонов.
Азазеллогийн дагуул залуус үхмэл хирнээ эелдэгхэн инээмсэглэж, ноён Жак, гэргий хоёрыг негрүүдийн барьж буй аягатай оргилуун дарсны зүг хэдийн түрсхийж байна. Фрактай ганц эр шатаар өгсөж явна.
-Гүн Роберт гэж Коровьев Маргаритад шивнэв. -Нүд булаам хэвээрээ л байна. Хатан, та анзаарч аваарай, инээдтэй шүү, яг урвуу тохиолдол: Энэ хүн хатны нууц амраг байгаад өөрийнхөө эхнэрт хор өгчихсөн юм.
-Гүнтэн, бид баяртай байна гэж Армана хашгичив.
Зуухнаас гурван авс шилээ даран хөлбөрч гараад хага үсрэн задарч унав. Дараа нь хар жанчтай нэг хүн гарч, түүнийг зуухны хар амнаас араас нь гүйж гарч ирсэн хүн нуруу руу нь хутгалав. Доод талаас бөглүү орь дуу сонсодлоо. Задгай зуухнаас бараг бүрмөсөн ялзарсан хүүр гүйж гарав. Маргарита нүдээ анивчихад хэн нэгний rap цагаан давстай бортгон шил хамар руу нь дөхүүлэв. Маргаритад энэ гар Наташагийнх юм шиг санагджээ. Шатаар хүмүүс дүүрч эхлэлээ. Одоо гишгүүр болгон дээр ювхөн шаахайны болон толгойдоо хатгасан өдний өнгөөр хоорондоо ялгарах нүцгэн хүүхэн дагуулсан фрактай зрэгтэйчүүд бий болсон нь алсаас харахад цөмөөрөө ив ижилхэн санагдах аж.
Хүзүүндээ, яагаад ч юм, өргөн ногоон ороолттой, плэнмаа шиг газар шагайсан, зүүн хөлдөө хачин модон гуталтай даруухан туранхай авхай Маргарита руу хазганан цохөж ирэв.
-Ямар ногоон юм бэ? гэж Маргарита санаандгүй псуучихав.
-Үнэхээр нүд булаам, бас маш буурьтай авхай гэж Коровьев шивнэв. -Танд толилуулахад энэ бол хатагтай Гофана, Неаполийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн дунд бас Иалермогийн хүүхнүүдийн дунд, ялангуяа эр нөхөр нь шлхааж гүйцсэн бүсгүйчүүл, хүүхнүүдийн дунд онцгой зартай явсан юм. Эр нөхөр нь залхааж гүйцнэ гэж байдаг шүү дээ, тийм биз дээ, хатантаан.
-Байдаг гэж Маргарита бүдэгхэн өгүүлэх зуур фрактай хоёр хүн рүү инээмсэглэж, цаад хоёр нь ээлж дараалан түүний өмнө бөхөлзөн, өвдөг, гарыг нь үнсэв.
-За тэгээд, хэмээн Коровьев Маргаритад шивнэн байгаа хэрнээ хэн нэг рүү яг зэрэг, -Герцог, хундага оргилуун дарс! Би шагшин бахархаж байна! гэж хашгирч амжуулж байв. -Өө тийм, ингэхэд, хатагтай Тофана хөөрхий тэр хүүхнүүдийг өрөвдөхийн цаагуур өрөвдөж, тэдэнд нэг бөндгөр шилтэй ус худалддаг байсан юм. Эхнэр нь тэр шилтэй усыг нөхрийнхөө идэх шөл рүү юүлчихнэ, цаадах нь түүнийг идэж, ивээж энхрийлж байгаад нь талархан, бие сэтгэл сэргэн сайхан болно. Гэхдээ үнэнийг хэлэхэд, хэдэн цагийн дараа ам нь анган, жигтэйхэн юм уумаар болж, тэгсхийгээд орондоо ордог, нөхрөө шөлөөр цатгасан нөгөө Неаполийн үзэсгэлэнт бүсгүй нэгэн өдрийн дараа хаврын салхи лугаа адил эрх дураар нэгэн болдог байж.
-Түүний хөлд юу байна аа? гэж Маргарита хазганан яваа хатагтай Тофаны хажуугаар түрүүлж ирсэн зочдод гараа залхалгүй өгөх зуур асуулаа. -Бас хүзүүндээ энэ ногоон юмаар яана бол доо? Зэвхий хүзүүтэй юм уу?
-Вантан би шагшин бахархаж байна! гэж Коровьев хашгичин, тэр зуур Маргаритад шивнэнэ. -Маш гоё хүзүү, харин шоронд байхад нь нэг эвгүй явдал болсон юм. Хөлд нь бол испани гутал байна, хатантан, харин туузны учир гэвэл: таван зуу орчим оновч муутай гэрлэсэн харчуул Неаполь, Палермо хотыг үүрд орхин одсоныг шоронгийн хуягууд мэдмэгц уурандаа хатагтай Тофаныг шоронд багалзуурыг нь шахаад алчихсан юм.
-Надад ийм өндөр хүндэтгэл заяасанд би ёстой аз жаргалтай байна, тамын хатан гуай, хэмээн Тофана өвдөг сөгдөх гэж оролдон гэлэнмаа шиг шивнэв. Испани гутал нь саад болоод болдоггүй. Коровьев, Армана хоёр Тофанаг босоход нь туслав.
-Би баяртай байна гэж Маргарита түүнд хариулангаа гараа дараачийн хүнд өглөө.
Одоо шатаар дороос дээш урсгал өгсөж байна. Маргарита үүдний танхимд юу болж буйг олж харахаа болив. Тэрээр зочдынхоо өөдөөс нэгэн янзаар шүдэз яралзуулан инээмсэглэж, гараа зөнгөөр нь нэг өргөж, нэг буулгаж байв. Талбайн дээрх агаарт зочдын шуугиан дүнгэнэлдэж, Маргаритагийн орхин ирсэн бүжигт наадмын танхимуудаас хөгжим тэнгис мэт цалгилан сонсдох ажээ.
-За энэ бол тун уйтгартай хүүхэн гэж Коровьев дүнгэнээн дундаас өөрийнх нь дууг ялгаж сонсохгүйг нэгэнт мэдэж
байгаа учраас шивэгнэхээ болиод чанга ярьж байв. -Бүжигт наадамд нүгэлтэй хорхойтой, алчуурны тухайд гомдол мэдүүлэх гэж туж мөрөөдөж яваа хүүхэн.
Маргарита өгсөгсөдийн дотроос Коровьевын заагаад буйг нүдээрээ олов. Тэр нь ер бусын гоё биетэй, харин түгшүүрлэсэн залхам нүдтэй, хорь эргэм насны залуухан хүүхэн аж.
-Юун алчуур? гэж Маргарита асуув.
-Түүнд өрөөний үйлчлэгч гаргаж өгч л дээ гэж Коровьев тайлбарлав. -Тэгээд тэр нь гучин жилийн турш шөнө болгон ширээн дээр нэг нусны алчуур тавьдаг юм. Хүүхэн ч сэрнэ, алчуур ч яг байж байна. Мань хүүхэн алчуурыг зууханд ч шатааж үзсэн, голд ч живүүлж үзсэн, ерөөсөө нэмэргүй.
-Юун алчуур вэ? гэж Маргарита бахь байдгаараа гараа оргөх, буулгах зуур шивнэв.
-Хөх эмжээртэй алчуур. Хэргийн учир гэвэл ийм юм: Тэр хүүхнийг цайны газар ажиллаж байхад нэг удаа эзэн нь агуулах руу дуудаж оруулснаас хойш есөн сарын дараа тэрээр хүү төрүүлж, түүнийгээ ойд авч очоод аманд нь алчуур хийж, дараа нь газар ухаад булчихаж. Шүүх хурал дээр тэр хүүхэн хүүхдээ тэжээх юм юу ч байхгүй гэж мэдүүлсэн гэж байгаа.
-Тэр цайны газрын эзэн хаана байдаг юм бол? гэж Маргарита асуув.
-Хатантаан, гэж муур дороос гэнэтхэн хяхтнав. -Нэг юм асуухыг та болгооно уу: Эзэн нь энд ямар хамаа байна? Тэр чинь нялх хүүхдийг ойд бүтээж алаагүй шүү дээ!
Маргарита уруул хамхилгүй инээмсэглэн, баруун гараа зогсоо чөлөөгүй өргөж буулгасан чигээрээ солгой гарынхаа хурц хумсаа Арманы чихэнд шигтгээд,
-За муу барлаг минь, чамайг дахиад ярианд оролцох 1ом бол доо... гэж шивнэн занав.
Армана наадмын газар баймгүй чарлаж,
-Хатантаан... чих хавдчихна... Хавдсан чихээр бүжигт иаадмыг гутаахын хэрэг юу байна?... Би хуулиар... хууль зүйн талаас нь ярьсан юм... Дуугарахаа болъё, болъё... Намайг муур биш загас гэж тооцоорой, харин чихийг минь тавьж үз гэж урхирав.
Маргарита чихийг нь тавиад хартал өмнө нь залхмаар зэвүүн нүд тулаад ирчихжээ.
-Хатан-эзэгтэй, би тэргэл сарны их бүжигт наадамд уригдсандаа аз жаргалтай байна.
-Би бол тантай уулзаж байгаадаа баяртай байна хэмээн Маргарита түүнд хариулав. -Их баяртай байна. Та оргилуун дарсанд дуртай юу?
-Хатантаан, та юу гээчийг болгооно вэ?! Бөглөрөө үүснэ шүү! гэж Коровьев Маргаритагийн чихэнд дөхрөнгүй ч гэсэн авиагүй хашгирав.
-Би дуртай гэж хүүхэн царайчлангуй хэлснээ гэнэтхэн хар аяндаа -Фрида, Фрида! -Миний нэрийг Фрида гэдэг, хатантаан гэж үглэв.
-Тэгвэл та өнөөдөр согтотлоо уучих, Фрида, тэгээд юу ч битгий бод гэж Маргарита хэлэв.
Фрида Маргарита руу хоёр гараа сунгасан боловч Коровьев, Армана хоёр түүнийг маш овжин сугадаж авахад хүүхэн тэр даруй бөөн зочдын дунд уусан одов.
Одоо хүмүүс Маргаритагийн зогсож буй тавцанг дайран эзлэх гэсэн мэт дороос битүү хана болчихоод түрж байна. Фрактай эрчүүдийн дунд нүцгэн хүүхнүүд дээшилцгээнэ. Тэдний цагаан, бор, хүрэн, бүр тас хар биес Маргарита руу хөвөрсөөр. Шар, хар, хүрэн, олс шиг цайвар гээд зүсэн бүрийн үстэй тэд нар эрчилсэн их гэрэлд тоглоп бүжиглэж, эрдэнийн чулуунуудаас гэрлэн очс маналзана. Довтлон буй эрчүүдийн жагсаалыг хэн нэгэн гэрлийн дуслаар шүршсэн мэт тэдний захных нь очир алмаасаи чагтнаас гэрэл садарна. Маргарита одоо агшин тутамд өвдгөнд нь уруул хүрч буйг мэдэрч, гараа үнсүүлэхийи тулд агшин тутамд урагш сунгаж, царайдаа мэндийн байнгын баг өмссөн мэт болжээ.
-Би шагшин бахархаж байна, бид шагшин бахархаж байна, хатан шагшин бахархаж байна хэмээн Коровьен нэгэн хэмээр аялана.
-Хатан шагшин бахархаж байна гэж Азазелло ар талд гуншина.
-Би шагшин бахархаж байна гэж муур дуу алдана.
-Гүнж өвлөх хөрөнгөнөөс болж эцэгтээ, хоёр ахдаа, хоёр эгчдээ хор идүүлсэн юм! гэж Коровьев бувтнав. -Хатан шагшин бахархаж байна! Хатагтай Минкина, аа-яа- яа, ямар гоё байна вэ! Бага зэрэг уцаар. Үс буржийлгадаг хайчаар зарц бүсгүйнхээ нүүрийг яах гэж түлнэ бол доо! Мэдээж, ийм нөхцөлд хутгалалгүй яахав! Хатан шагшин бахархаж байна! Хатантаан, хоромын төдий анхаарч болгооно уу: эзэн хаан Рудольф, шидтэн бас алхимич. Бас нэг алхимич-дүүжлүүлсэн хүн. Өө, нөгөө авхай чинь! Страсбургт ямар сайхан янхны газартай байсан гэж санана! Бид шагшин бахархаж байна. Москвагийн оёдолчин авгай, ширгэшгүй уран сэтгэмжтэй учир бид бүгдээрээ түүнд хайртай, оёдлын газартай, тэгээд ёстой инээдтэй юм бодож олсон хүн байгаа юм: Ханандаа хоёр дугариг нүх өрөмдчихсөн...
-Гэтэл авхай нар нь мэддэггүй юу? гэж Маргарита асуув.
-Бүгд толгой дараалан мэдэж байсан, хатан минь гэж Коровьев хариулав. -Би шагшин бахархаж байна. Энэ хорин настай банди хүүхэд байхын хачин сэтгэмжтэй, этгээд зантай мөрөөдөгч. Нэг бүсгүй түүнд сэтгэлийн жолоо алдсан юм, гэтэл мань хүн түүнийг хээвнэг янхны газар худалдчихдаг байгаа даа.
Дороос мөрөн цутгаж байна. Энэ мөрний эцэс төгсгөл гэж алга. Түүний ундрага болж буй мундаг том задгай зуух мөрнийг тэтгэсээр л байна. Тийнхүү нэг цаг өнгөрөөд хоёрдахь цаг руугаа орлоо. Энэ үес Маргарита хүзүүн дэх гинж нь анх байснаасаа хүндэрчихсэнийг анзаарч эхлэв. Бас гар нь ч нэг хачин оргиод болж өгдөггүй. Одоо гараа хүнд өгөхийн тулд ярвайхад хүрч байв. Коровьевын сонин сонин тайлбарыг Маргарита сонирхохоо болив. Зэртгэр монгол царай, цагаан, хар царай ялгарахаа больж, үе үе хоорондоо нийлэн уусч, тэдгээрийн дундах агаар, яагаад ч юм бэ, зэрэглээтэн жирвэлзэх болов. Маргаритагийн баруун гар зүүгээр хатгасан мэт гэнэтхэн часхийтэл өвдөхөд тэрээр шүдээ зуун байж тавиураа тохойлдов. Ар талд танхимаас жигүүрийн дэвэлт мэт нэгэн чимээ сонсдон, тэнд дуулдаж сонсдоогүй үй олон зочдын сүрэг бүжиглэж буй нь ойлгогдож, тэр ч байтугай энэхүү ер бусын танхимын гантиг, зүймэл, болор гэх мэтийн лут нүсэр шал жигдхэн лугшиж байх шиг Маргаритад санагдав.
Аливаа ван, герцог, одон тэмдэгт, амиа хорлогчид, хорны эмс, дүүжлэгчид, зуучин эмс, шоронгийнхон, мөрийний луйварчид, алуурчид, ховлоочид, урвагчид, солиотнууд, мөрдөгчид, хүчиндэгчдийн нэг адил Гай Кесарь Калигула ч, Мессалина ч Маргаритагийн сонирхлыг татахаа нэгэнт өнгөрчээ. Тэр бүхний нэр толгойд хутгалдан, царай зүс нь нэгэн том гамбир болон шавалдан бөөгнөрөөд, гагцхүү жинхэнэ гал сахлаар эмжигдсэн нэг царай толгой дотор эргэлдэн зовоож буй нь Малюта Скуратовын царай болой. Маргаритагийн хөл юу юугүй бохирчих нь уу гэлтэй, ингэж байгаад уйлчихвий гэхээс айдас хүрнэ. Түмэн амьтны үнсэж буй баруун өвдөг нь хамгаас их зовоож байв. Хэдийгээр Наташагийн хөөснөг барьсан гар энэ өвдөгний тэнд хэд хэдэн удаа бий болж, нэг хурц үнэртэй юм түрхэн үрж өгсөн боловч өвдөг нь хавдан, арьс нь хөвхөртжээ. Гуравдахь цагийн сүүлчээр Маргарита горьдлого нэгмөсөн тасарсан харцаар доошоо харснаа зочдын урсгал сийрч буйг үзээд баярлахдаа давхийн цочив.
-Хатантаан, бүжигт наадмын их чуулгадын хууль адилхан гэж Коровьев шивэгнэв. -Одоо зочдын давалгаа намдана. Бидэнд одоо хэдхэн минут л тэсэх үлдлээ гэдгийг андгайлъя. Брокений наргиачдын бүлэг тэр байна. Тэд нар дандаа хамгийн сүүлд ирдэг юм. Тэгнээ тэр, тэд нар л байна. Хоёр согтуу ороолон... Гүйцээ юу? Өө, үгүй, бас нэг юм явж байна. Үгүй ээ, хоёулаа юм!
Шатаар сүүлчийн хоёр зочин өгсөж явна.
-Энэ чинь шинэ л зочин байна даа гэж Коровьев өрөөсөн шилнийхээ араас нүдээ онийлгон өгүүлэв. -Өө, тийм, тийм. Азазелло нэг удаа тэднийд очиж конъяк ууж суухдаа, өөрийг нь илчлэнэ гэхээс ухаангүй айж байгаа нэг хүнээс яаж ангижрах тухай зөвлөөд шивэгнэчихсэн юм. Тэгээд тэр хүн өөрийнхөө хараат нэгэн танилдаа түүний ажлын өрөөний ханыг хороор шүршихийг тушаасан.
-Түүний нэр.хэн бэ? гэж Маргарита асуув.
-Үгүй, би өөрөө ч хараахан мэдэхгүй л байна. Азазеллогоос асуух хэрэгтэй гэж Коровьев хариулав.
-Цуг яваа нь хэн бэ?
-Тэр бол түүний харъяаны хамгийн оролдлоготой хүн. Би шагшин бахархаж байна! гэж Коровьев сүүлчийн хоёрт хашгирав.
Шат эзгүйрлээ. Болгоомжийг хичээн жаахан хүлээзнэв. Гэвч задгай зуухнаас дахиад хэн ч гарч ирсэнгүй.
Маргарита чухам яасныг ч ойлголгүй нэгэн хормын дараа нөгөө сантай өрөөндөө ирчихсэн байх тул гар, хөлийнхөө өвчинд шаналсандаа тэр даруй уйлж шууд шалан дээр унаад өгөв. Гэвч Гелла, Наташа хоёр түүнийг тайтгаруулан, дахин цусан шүршүүрт оруулж, биеийг нь дахин барьж базалсанд Маргарита буцаад сэргээд ирлээ.
-Марго хатан, тэс, тэс хэмээн дэргэд нь хүрээд ирсэн Коровьев шивэгнэв. -Хүндэт зочид, өөрсдөө хаягдчихсан юм шиг санаж магадгүй, тэгүүлэхгүйн тулд танхимуудаар нисч ороод гарах хэрэгтэй.
Тэгээд Маргарита сантай өрөөнөөс дахиад нисч гарав. Вальсын хааны найрал хөгжим тоглож байсан алтан зул цэцэгийн арын тайзан дээр одоо хөнгөн хөгжимтэй сармагчингууд албинтаж байна. Гартаа бүрээ барьсан, сахлаг хуузтай аварга том элжимж дороо бүжиглэх аядан удирдаач хийж байх аж. Гялатсан бүрээ үлээж буй оронгутанууд нэг эгнээгээр сууцгаажээ. Гармон хууртай дүрсгүй мичнүүд тэдний мөрөн дээр мордчихож. Арсланархуу дэл зогдортой хоёр гамадрил төгөлдөр хуур дарж байх бөгөөд төгөлдөр хуурын дуу шаргал самж, хөгшмөл самж, сармагчингуудын гарт буй саксофон, хийл, бөмбөрийн нүргэлсэн, хяхтнасан дуу шуугиан дотроос ялгарч сонсдохгүй байв. Толин шалан дээр тоо томшгүй олон хосууд шаламгай цэвэрхэн хөдөлгөөнөөрөө гайхуулан, бүгдээрээ хоорондоо нийлсэн мэт нэгэн зүгт эргэлдэн бүжиглэж, замд нь юу ч байсан хуу дайрах янзтай ханаран түрэх ажээ. Амьд торгон эрвээхэйнүүд үй олон бүжиглэгсэдийн дээгүүр дэрвэж, тайзнаас цэцэг налмаран унаж байна. Цахилгаан гэрэл унтрах бүрийд баганын толгойд үй түмэн гаит хорхой асаж, агаарт чөтгөрийн гал нүүдэллэх ажээ.
Маргарита дараа нь баганаар хүрээлэгдсэн асар том сан дотор орчихсон байв. Луугар хар Лусын хаан амнаасаа бөөн ягаан шингэн гожгодуулж харагдана. Тэр сангаас оргилуун дарсны мансуурам үнэр хөөрөн тархана. Эндхийнхэн тааваараа хөгжилдөж байх аж. Авхай нар инээд алдан шаахайгаа тайлан хаялцгааж, цүнхээ ханилж яваа эрэгтэйдээ юм уу, цагаан даавуу барин гүйлдэж байгаа негрүүдэд өгчихөөд дуу апдан, аптан хараацай лугаа адил зурсхийн дарс руу шумбан орцгооно. Дарс хөөсрөн дээшээ олгойдно. Сангийн болор ёроол доод талынхаа гэрэлд дарстайгаа хамт нэвт гэрэлтэн, түүн дотор сэлж яваа мөнгөлөг биес тодхон харагдана. Сангаас шал согтуу үсэрч гарцгаана. Баганасын дор халуун усны газар аятай хуугин дүнгэнэж, тачигнасан инээд сонсдоно. Энэ бүх үймрээн дундаас утга учиргүй хэрнээ царайчилсан харцтай ганцхан шал согтуу хүүхний царай санаанд тогтож, бас “Фрида” гэдэг цорын ганц үг санаанд орж ирэх аж. Дарсны үнэрээс Маргаритагийн толгой эргэн гарахыг завдтал муур сан дотор нэг үзүүлбэр зохиож, тэрээр саатахад хүрэв. Муур Лусын хааны амны хавьд баахан дүвчигнэсэнд цалгилж буй оргилуун дарс тэр даруй шуугиж пижигнээд сангаас алга болж, Лусын хаан хөөсөрч шаагихгүй өтгөн шаргал өнгийн шингэнээр тургилж эхлэх нь тэр. Авхай нар чарлан,
-Конъяк! гэж хашгиралдаад сангийн захаас баганын ар руу зулбан дайжидгаав. Хэдхэн хормын дараа сан дүүрээд ирсэнд муур агаарт гурвантаа годройтон эргээд цалгилан буй конъяк руу палхийтэл ойчлоо. Зангиа нь салмайж, сахалны алтан оо, дуран хоёроо үрэн таран хийсэн муур тургилсаар сангаас гарав. Нөгөө уран сэтгэмжит оёдолчин хүүхэн, түүний ханилж яваа хэн ч үл таних эрлийз залуу хоёроос өөр Арманы жишээг дагах хүн гарсангүй. Тэр хоёр ч конъяк руу үсрэн орж, Коровьев ч Маргаритаг сугадан авч, тэд нар шумбагсдыг орхин одоцгоов.
Бөөн дун хясаа овооролдон шавсан лут том хадан цөөрөмтэй нэг газраар нисч өнгөрөх шиг Маргаритад санагдав. Дараа нь гал өрдсөн тамын олон зуух, тэдгээрийг сүлжин гүйлдсэн шулмын цагаан тогооч нар доогуур нь харагдах шилэн шалан дээгүүр нислээ. Дараа нь ямар нэг юм ойлгохоо нэгэнт болихын үес бүсгүйчүүл улайссан нүүрсэн дээр шажигнан буй махаар дайлж байгаа, өөрийнх нь эрүүл мэндийн төлөө том том сэнжтэй аягаар дарс тогтоож буй, дэнгийн гэрэл сүүтгэнэсэн харанхуй зооринуудыг харжээ. Дараа нь тайзан дээр гармонь хөгжим тоглон камарин бүжиг гишгэж буй олон цагаан баавгайг харав. Дараа нь задгай зуухны галд орчихоод шатаагүй илбэчин усч гүрвэл... Тэгээд түүний тамир тэнхээ хоёрдахь удаагаа шавхарч эхлэв.
-Сүүлчийн гаралт. Тэгээд л бид чөлөөтэй болно хэмээн Коровьев санаа зовнингуй түүнд шивнэв.
Тэрээр Коровьевын хамт дахиад бүжигт наадмып танхимд ирчихсэн байв. Одоо тэнд бүжиг зогсчихсон, зочид танхимын дундах зайг чөлөөлөн, багануудын хоорондуур язганан чихцэлдэж байх ажээ. Танхимын чөлөөлсөн зайны голд бий болсон тавцан дээр өөрийг нь хэн дэмжиж гаргасныг Маргарита эс санана. Мань хүний тооцоогоор шөнө дунд аль дивангарт өнгөрсөн атал тэр тавцан дээр гарсан хойноо хаа нэг газар шөнө дундын дохио цохиж буйг сонсоод ихэд гайхлаа. Хаанаас сонсдож буй нь үл мэдэгдэх тэр цагны эцсийн дохио цохимогц зочдыг анир чимээгүй эзэмдэн авлаа. Тэгмэгц Маргарита Воландыг дахин олж харав. Тэрээр Азазелло, Абадонна хоёроос гадна Абадоннатай төстэй хэдэн хар залуугаар хүрээлүүлчихсэн явж байх ажээ. Маргарита өөрийнх нь сууж буй тавцангийн эсрэг Воландад зориулан бас нэг тавцан бэлтгэснийг сая олж харлаа. Гэвч Воланд түүн дээр гарсангүй. Тэрээр бүжигт наадмын барианы энэ их гараанд унтлагын өрөөнд байсан дүрээрээ хүрч ирсэн нь Маргаритагийн гайхлыг үнэнхүү төрүүлэв. Яг нөгөө нөхөөстэй бохир цамц мөрөн дээр нь хүлхийж, хөлдөө шалчийж гүйцсэн шөнийн тавхай углажээ. Воланд шовх сэлэмтэй, гэхдээ тэрхүү хуйгүй сэлмээ таяг болгон тулж яваа юмсанж. Воланд өөрийнхөө тавцангийн тэнд хазганан хүрч ирэхэд цар барьсан Азазело тэр даруй түүний өмнө бий болов. Тэрхүү царан дээр хүний үүдэн шүд нь цөмөрхий тасархай толгой байгааг Маргарита олж харав. Алс холоос ёслолын хаалганы хонх шиг цорын ганцхан удаа сонсдсон, энэхэн нөхцөлд огт ойлгомжгүй хонхны дуу одоо хүртэл үргэлжлэн буй анир чимээгүйг эвдэв.
-Михаил Ааександрович хэмээн Воланд толгой руу зөөлөн дуугаар хандахад талийгаачийн зовхи нээгдэж үхмэл царайд нь ухаан бодол, зовлон зүдүүр хурсан амьд нүд тодрохыг Маргарита гайхшран харж татвасхийв. -Бүх юм биелэлээ оллоо, үнэн биз дээ? гэж Воланд толгойны нүд рүү харж яриагаа үргэлжлүүлэв. -Толгойг хүүхэн тасдсан, хурал болоогүй, бас би танай байранд сууж байна. Энэ бол баримт. Баримт шиг гөжүүд юм гэж орчлон дээр байх биш. Гэхдээ одоо бидэнд нэгэнт болчихсон баримт сонин биш, харин цаашаа юу болох нь сонин байна. Та, толгойг нь тасдмагц хүний амьдрал зогсож, тэр хүн үнс болж хувираад хоосон ахуй руу арилдаг хэмээх онолыг хэзээд халуунаар талархан номлогч байсан. Хэдийгээр манай зочид тэс өөр онолын нотолгоо биеэрээ мөн ч гэсэн би энэ зочдынхоо нүүрэн дээр таны тэр онол уран ухаанаар сийлсэн буурьтай онол гэдгийг танд хэлэхэд таатай байна. Гэхдээ аливаа онол нөгөөгийнхөө л өрөөсөн дугуй байдаг шүү дээ. Тэдгээрийн дотор хэн ч бай сүсэгнийхээ хэрээр л хишиг хүртэнэ гэх нэг онол бий. Энэ л ёсчлон бүтэх болтугай! Таныг хоосон ахуй руу одож байхад, би таны хувилж биелсэн аяганаас ахуйн төлөө дарс хүртэхэд таатай байх болно гээд Воланд шовх сэлмээ өргөв. Тэгмэгц толгойн арьс харлан атиралдсанаа хэсэг хэсгээр хууран унаж, бас нүд нь алга болоод төдөлгүй царан дээр маргад эрдэнэ нүдтэй, сувд эрдэнэ шүдтэй, алтан хөлтэй шаргалдуу гавал бий болсныг Маргарита үзлээ. Гавлын нугастай хавхаг гэдсхийн онгойв.
-Мессир, ганцхан хормын дотор тэр таны энд хүрч ирнэ гэж Воландын асуух мэт харцыг анзаарсан Коровьев өгүүлэв. -Энэ дүлий дүмбэд дундаас түүний лакадсан шаахай хэрхэн хавирч байгаа, энэ насандаа эцсийн удаа оргилуун дарс уугаад ширээн дээр тавьсан хундага нь хэрхэн жингэнэж байгааг би сонсож байна. Өө, энэ гараад ирлээ.
Нэгэн гань хүн Воланд руу чиглэн танхимд орж явна. Зочны сэтгэл хөдлөн туйвлаж буй нь хэдий хол ч гэсэн мэдэгдээд байгааг эс тооцвол гаднаас харахад түүнд бусад олон эрэгтэй зочдоос ялгарах юм алга. Хацар нь толборон улайж, түгшүүр хурсан хоёр нүд нь бүлтгэнэнэ. Зочин ихэд балмагдсан нь арга ч үгүй биз, тэрээр эндхийн бүх юм, ялангуяа Воландын өмсгөлийг үзээд мэл гайхсан нь мэдээж.
Гэвч зочныг найрсгийн дээдээр угтан авлаа.
-Өө, эрхэмсэг Майгель гүнтэн хэмээн нүд нь орой дээр гарсан зочин руу Воланд талархан инээмсэглээд зочид руугаа хандаж: -Үзвэрийн комисст нийслэлийн чамин дурсгалыг гадаадынханд танилцуулагчийн алба хашдаг эрхэм хүндэт гүн Майгелийг та бүхэнд нэн баяртай танилцуулж байна гэв.
Маргарита энэхүү Майгелийг гэнэтхэн таниад зүрх нь зогсчих шиг болов. Москвагийн театр, ресторануудад түүнтэй хэд хэд таарч байсан билээ. “Болгоож хайрла... Ингэхээр мань хүн бас үхсэн болж таарч байна уу?” хэмээн Маргарита бодов. Гэвч учир нь тэр дороо олдлоо.
-Энэ ялдамхан гүнтэн гэж Воланд баяртай инээмсэглэн цааш нь үргэлжлүүлэв. -Намайг Москвад ирснийг мэдэнгүүтээ тэр даруй над руу утасдаж, өөрийн мэргэжлийн дагуу үйлчлэхийг, өөрөөр хэлбэл, чамин дурсгалтай танилцуулахыг санал болгоод мөн ч сайхаи зантай байсан юм. Би, мэдээжийн хэрэг, түүнийг гэртэз баяртай урилгүй яахав дээ. Энэ үед Азазелло цартай гавлыг Коровьевт өгч байгааг Маргарита харав.
-Өө, ингэхэд, гүнтээн, таны юм юм онцгой сонирхдог зангийн тухай бөөн цуу тараад байна гэж Воланд дуугаа гэнэтхэн намсгаж өөриймсөг өгүүлэв. -Тэр зан чинь таны гарамгай хөгжсөн яримхай чанартай нийлээд нийтийн анхаарлыг татах боллоо гэлцэх юм. Түүгээр барахгүй, ховын туламнууд бол ховсрооч, тагнуулч гэсэн үгнүүд хэдийн тараасан байна. Бүр түүгээр ч барахгүй энэ бүхэн cap хүрэхгүй хугацааны дотор таныг гунигт төгсгөлд хүргэнэ гэсэн таамаглал байна. Тийм учраас таныг нажидаа эдэлтэл хүлээлгэхгүйн тулд та чухамхүү бололцоотой бүх юмыг чагнах, сэм харах зорилгоор манайд зочноор ирье гэж шалсныг далимдуулан бид тусламжийн гараа сунгахаар шийдсэн юм.
Гүн төрөлхийн онцгой цагаан царайтай Абадоннагаас ч илүү хувхай цайж, дараа нь нэгэн хачин явдал болов. Абадонна гүнгийн өмнө гэнэт буй болсноо хормын төдийхнөөр нүднийхээ шилийг авлаа. Яг тэр агшинд Азазеллогийн гарт нэг юм гялсхийж, алга хавсрах мэт нэгэн зүйл аяархан падхийтэл гүн гэдрэг саван хазайж цээжнээс нь улаан цус олгойдон цардсан цагаан цамц, дотуур хантаазыг нь юу ч үгүй будчих нь тэр. Коровьев олгойдож байгаа цуснаас нөгөө аяганд тосч дүүргээд Воландад барив. Энэ үед гүнтэний амьгүй бие аль хэдийн шалан дээр хэвтэж байлаа.
-Ноёд оо, би та бүхний эрүүл мэндийг ууж байна гэж Воланд аяархан өгүүлээд, аягыг өргөн уруулаа хүргэв.
Тэгтэл ч хувьсахуй тохиолоо. Нөхөөстэй цамц, шалчгар тавхай энэ тэр алга болчихов. Воланд ташаандаа шовх ган сэлэм зүүж, нэг хар нөмрөг хэдэрчээ. Тэрээр Маргарита РУУ түргэн ойртож аягаа ам руу нь дөхүүлээд,
-Уу! гэж захирангуй хэлэв.
Маргаритагийн толгой эргэн гуйвах аядсан боловч аяга хэдийн уруулд нь хүрчихсэн, хэний дуу болохыг тэрээр ялгаж таньсангүй, нэг хүний дуу хоёр чихэнд нь,
-Хатантан, бүү ай... Бүү ай, хатантан, цус аль хэзээний газарт шингэчихсэн. Тэр цусны гоожсон газар усан үзмийн хонгорцог хэдийн ургаж байгаа гэж шивнэв.
Маргарита нүдээ аньж байгаад нэг залгисанд хамаг судсаар нь соньхон гүйдэл жирэлзэж, хоёр чих нь хангинаад явчихав. Азарган тахиа чих дөжрөм хашгирч, нэг газар маршны ая дарж байх шиг түүнд санагдлаа. Хурсан зочдын төрх өөрчлөгдөж эхлэв. Тэгээд фракан гоёлтнууд ч, нүцгэн хүүхнүүд ч чандар болон бутарч нурав. Маргаритаг харсаар байтал хүүршилт танхимыг тэр чигээр нь хамарч түүний дээгүүр газар бунхны үнэр тархлаа. Багананууд бутран нурж, гэрэл гэгээ бөхөж, бүх юм авчиж атиралдаад усан оргилуур, алтан зул, майхуа цэцгийн аль нь ч үгүй болов. Харин түрүүн байсан юмс зүгээр л байдгаараа байна. Инжааны авгайн зочдын даруухан өрөө байж байна. Тэр өрөөний дутуу хаасан хаалгаар гэрэл зурайн тусч байна. Маргарита тэрхүү дутуу хаасан хаалга руу орж явчихав.


Top
   
PostPosted: Jul.28.16 9:46 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
XXIV бүлэг. МАСТЕРЫГ ГАРГАЖ АВСАН НЬ

Воландын өрөөний бүх юм бүжигт наадмын өмнө байсан хэвээрээ аж. Воланд цамцтай чигээрээ орон дээр сууж байна. Харин Гелла түрүүн түүний хөлийг үрж байсан бол одоо нөгөөдүүлийн шатар тоглож байсан ширээн дээр оройн хоол зэхэж байна. Коровьев, Азазелло хоёр фракаа тайлчихсан, ширээний хажууд сууж байна. Зангиа нь зүгээр нэг балиар даавуу болж хувирсан хэдий ч түүнээсээ эс салсан муур, мэдээжийн хэрэг, тэр хоёрын дэргэд байрлажээ. Маргарита ширээ рүү гуйвлан очиж түүнийг тулав. Тэгтэл Воланд түүнийг түрүүчийнх шигээ өөр рүүгээ дуудаж, дэргэдээ суу гэж дохив.
-За яаж байна, таныг их зовоов уу? гэж Воланд асуулаа.
-Өө, үгүй чиш, мессир гэж Маргарита дуулдах төдий хариулав.
-Шаварт унасан шарын эзэн гэж муур дөгөөгөөд дарсны аяганд нэг тунгалаг шингэн аягалж Маргаритад өгөв,
-Энэ чинь архи уу? гэж Маргарита сулхан асуув.
Муур гомдсондоо сандал дээрээ дэвхрэв.
-Хатантан, өршөөж хайрла, хэмээн тэрээр архирав. -Би эмэгтэй хүнд архи аягалж зүрхлэнэ гэж уү дээ? Энэ чиш. дэвэр спирт!
Маргарита инээмсэглээд аягыг өөрөөсөө холдуулах гэж үзэв.
-Зориглоод уучих гэж Воланд хэлмэгц Маргарита аягатай спиртийг авлаа. -Гелла, суу гэж Воланд тушаагаад Маргаритад учрыг тайлбарлав: -Тэргэл сартай шөнө бол баярын шөнө, тийм учраас би ойр дотнын хүмүүс болон зарц нартайгаа нийлж оройн зоог барьж байна. Ингэхэд, таны бие ямар байна? Энэ ядаргаатай бүжигт наадам яаж өнгөрөв?
-Маш гайхамшигтай! Бүгдээрээ нүд алдаж, сэтгэлийн жолоо алдран муужирцгаасан, ямар эв дүйтэй, ямар сурамгай, ямар нүүрийн буянтай, ямар өөриймсөг байсан гэж санана! хэмээн Коровьев дуржигнуулав.
Воланд шилэн аягаа дуугүй өргөн Маргаритатай тулгав. Маргарита спиртнээс тэр дороо мажийна гэж бодсон ч дуулгавартай гэгч нь ууж орхив. Гэтэл элдэв муу юм ер болсонгүй. Хэвлий дотор нь халуун дүүгэн, шил рүү нь нэг юм зөөлхөн түнших шиг болсноо сайхан урт нойр авч сэргэн боссон мэт дахин тэнхээ тамир, хүч чадал орохуйд нүгэлтэй өлсөж байгаагаа сая бас мэдэв. Тэгээд өчигдөр өглөөнөөс хойш хэлэн дээрээ юм тавиагүйгээ санамагц улам ч их өлсөж байх шиг болов. Тэрээр загасны түрс үмхэлж гарлаа.
Армана хан боргоцойноос нэг хэрчим огтолж аваад түүнийгээ давс, чинжүүгээр пүргэн байж идчихээд хоёрдахь хундага спиртээ адтай гэгч нь дугтарсанд бусад нь цөмөөрөө алга ташицгаав.
Маргарита хоёрдахь хундагаа тогтоосонд салаа суурьтай лаануудын гэрэл тодрон, задгай зуухны гал сэргээд ирлээ. Согтох зүгийн юм Маргарита огт мэдэрсэнгүй. Тэрээр яралзсан цагаан шүдээрээ мах зулгааж, гоожих шүүсийг нь амтархан сорох зуур Армана хясаанд яаж гич түрхэж буйг харлаа.
-Дээрээс нь усан үзэм тавьчих гэж Гелла аяархан хэлээд муурны сүвээ рүү нудрав.
-Надад заах хэрэггүй. Бүү санаа зов, ширээний ард суухаараа нэг сууж явлаа! гэж Армана хариулав.
-Ингээд, задгай зуухны дэргэд тааваараа, халуун бүлээрээ оройн хоол идэж байх чинь ямар сайхан юм бэ... гэж Коровьев дуржигнуулав.
-Үгүй ээ, Фагот, бүжигт наадам ч далайцтай сайхан шүү гэж муур зөрөв.
-Ямар ч сайхан юм байхгүй, далайд ч мөн ялгаагуй, тэр мангар баавгайнууд, бас баарны барнууд архирч урхираад золтой л миний тал тархины өвчинг хөдөлгөчихсөнгуй гэж Воланд өгүүлэв. -Мэдлээ, мессир, хэрэв та далайц байхгүй гэж үзэж байгаа бол би нэн даруй тийм бодолтой болъё гэж муур хэлэв.
-Үгүй ер өө! гэж Воланд хариуд нь өчив.
-Би тоглосон юм. Харин барны тухайд гэвэл тэднийг алж хуу шарах тушаал буулгана шүү гэж муур хүлцэнгүй өгүүлэв.
-Барны махыг идэж болохгүй гэж Гелла хэлэв.
-Та тэгж бодож байна уу? Тэгвэл сонсож бай гээд муур нүдээ онийлгон додьгор царайлж, нэг удаа арван ес хоногийн турш элсэн цөлд ганцаараа бэдэрч явахдаа гагцхүү алсан барныхаа махыг идэж явсан тухай ярилаа.
Энэ зугаатай яриаг цаадуул нь шимтэн сонсоод Арманаг ярьж дуусмагц цөмөөрөө нэгэн дуугаар,
-Шал худлаа! хэмээн дуу алдацгаав.
-Энэ худлаа ярианы хамгийн сонирхолтой нь юу вэ гэвэл эхнийхээ үгнээс авахуулаад эцсийнхээ үгийг хүртэл цөм худлаа байгаа явдал юм гэж Воланд айлдав.
-Өө тэгдэг юм уу? Шал худлаа гэнэ ээ? гэж муурыг дуу алдахад, одоо л зөрж өгөх нь гэж цаадуул нь бодтол, мань муур, -Түүх биднийг ялгаад салгаад өгнө өө гэж аяархан өгүүлэв.
Архи ууж сэргэсэн Марго Азазеллод хандан,
-Та түүнийг, нөгөө гүн агсныг буудчихсан уу, надад хэл л дээ? гэв.
-Тэгэлгүй яахав. Түүнийг буудахгүй яахсан билээ? Түүнийг заавал буудах ёстой юм гэж Азазелло хариулав.
-Би жигтэйхэн балмагдсан! Тун санамсаргүй юм болсон шүү гэж Маргарита дуу алдав.
-Санамсаргүй юм ер байхгүй гэж Азазелло зөрөхөд, Коровьев гийнан гаслалаа:
-Балмагдахгүй яах юм бэ? Лав л минй өвдөг чичрээд байсан! Пан! Гүйцээ! Гүн ойчоод өгсөн!
-Миний голын хий хөдлөх шахсан гэж муур хошуу нэмээд түрстэй халбагаа долоов.
-Надад нэг л юм ойлгогдохгүй байна гэж Маргарита хүүхэн хараанд нь алтан очс гялалзан өгүүлэв. -Гадна талд тэр хөгжим, ер нь бүжигт наадмын их нүргээн огг сонсогдохгүй байсан болох нь уу?
-Хатантан, мэдээж, сонсогдохгүй байсан. Үүнийг чиш. сонсогдохгүй байхаар хийдэг юм. Ийм ажлыг нямбай хянуур хийх хэрэгтэй гэж Коровьев учирлав. -За тэгнэ ээ, тэгж таарна... Эс тэгвэл шатан дээр нэг хүн байгаа... Азазелло бид хоёрыг ирэхэд... Бас орцны үүдэнд өөр нэг хүн... Тэр хүн танай байрыг ажиглаж байсан гэж би бодож байна...
-Үнэн, үнэн! гэж Коровьев хашгичив. -Эрхэм Маргарита Николаевна минь, яг үнэн! Та миний сэжгийг давхар нотолж байна. Нээрэн тэр чинь энэ байрыг ажиглаж байсан юм. Би хүртэл эхлээд түүнийг чинь нэг мартамхай приват-доцент юм уу эсвэл хүүхэнд сэтгэл алдсан нэг эр шатан дээр тарчилж байна гэж бодсон, тэгсэн чинь үгүй юм аа, үгүй юм! Миний зүрх нэг л гөхөлзөөд явчихсан юм! Э-эх! Тэр чинь байрыг ажиглаж байжээ! Орцны үүдэн дэх нөгөөдөх нь ч мөн адил! Бас байшингийн хөндий хонгилд байдаг ч тэдний өрөөсөн!
-Та нарыг баривчлах гээд ирвэл яах нь сонин байна? гэж Маргарита асуув.
-Заавал ирнэ, урамтай хатан минь, заавал! хэмээн Коровьев хариулав. -Ирнэ гэдгийг миний зүрх мэдрээд байна, мэдээж, одоо биш, гэхдээ цаг нь болохоор заавал ирнэ. Харин сонин юм юу ч болохгүй гэж бодож байна.
-Э-эх, тэр гүнтэнийг унахад би ёстой тэвдсэн шүү хэмээн Маргарита амьдралдаа анх удаа аллага үзсэн болохоор тэр тухай одоо хүртэл зовиурлаж байгаа нь илт.
-Та сайн бууддаг байх аа?
-Боломжийн шүү гэж Азазелло хариулав.
-Хэдэн алхамд вэ? гэж Маргарита Азазеллод жаахан тодорхой бус асуулт тавив.
-Яаж харахаас л болно. Шүүмжлэгч Латунскийн шил рүү алхаар онох нэг хэрэг, харин түүний зүрх рүү онох бол шал өөр хэрэг гэж Азазелло учиртай хариулав.
-Зүрх рүү нь! гэж Маргарита, яагаад ч юм, өөрийнхөө зүрхийг базлан дуу алдаад, -Зүрх рүү нь! гэж бүдэгхэн давтан өгүүлэв.
-Шүүмжчэгч Латунский гэдэг чинь хэн билээ? гэж Воланд Маргарита руу нүдээ онийлгон асуув.
Азазелло, Коровьев, Армана гурав ичингүйрсхийн харц нь доош бууж, Маргарита царай нь улайн,
-Нэг тийм шүүмжлэгч байдаг юм. Би өнөөдөр орой тэдний байрыг байдгаар нь нэг түйвээчихсэн юм гэж хариулав.
-Үгүй ер! Яаж байгаа нь тэр билээ?
-Мессир ээ, тэр хүн нэг мастерыг хөнөөсөн юм гэж Маргарита тайлбарлав. -Заавал өөрөө тэгж биеэ зовоох ямар хэрэг байв? гэж Воланд асуув-
-Мессир, надад зөвшөөрөл өгчих гэж муур баярлан дуу алдаж, үсрэн босов.
-Үгүй, чи суугаач гэж Азазелло босох зуур бувтнав. -Би өөрөө оччихоод ирье...
-Үгүй! Мессир, танаас гуйя, тэгэхийн хэрэг байхгүй гэж Маргарита уулгалав.
-Яах л санж вэ, дураараа бол гэж Воланд хариулахад Азазелло ч суудалдаа суулаа.
-Үнэт эрдэнийн Марго хатан минь, бид юу гээд зогслоо? гэж Коровьев өгүүлээд, -Өө, тийм, зүрх. Энэ ч зүрхэнд ононо шүү гээд Азазеллогийн зүгт урт хуруугаараа заав. -Зүрхний ховдол, тосгуурын аль дуртайгаа сонгож байгаад л ононо.
Маргарита тэр даруйдаа ойлгосонгүй, харин ойлгонгуут гайхшран,
-Тэр чинь цөмөөрөө далд пгүү дээ! гэж дуу алдав.
-Эрхэм минь, чухамхүү тэр далдад чинь л хамаг учир байгаа юм! Чухам хужир нь тэр! Түүнээс биш ил юмыг хэн ч онож чадна! гэж Коровьев дуржигнав.
Коровьев ширээний шургуулганаас гил харын долоо гаргаж ирээд, аль нэг нүдийг нь хумсаараа тэмдэглэхийг хүсч Маргаритад өгөв. Маргарита баруун дээд өнцгийг нь тэмдэглэв. Гелла хөзрийг дэрэн доогуур хийгээд,
-Болсон! гэж хашгирав.
Дэрнээс буруу хараад сууж байсан Азазелло фракныхаа өмдний халааснаас хар автомат гар буу гаргаж амыг нь мөрөи дээгүүрээ тавьж байгаад ор руу эргэлгүй буудаж Маргаритаг айлган хөгжөөв. Нэвт буудуулсан дэрэн дороос гилийн долоог гаргацгаалаа. Маргаритагийн тэмдэглэсэн нүд цоо буудагджээ.
-Таны гарт буу байгаа цагт би л лав тантай уулзахыг хүсэхгүй юм байна гэж Маргарита Азазелло руу аальгүйтэп харж өгүүлэв. Тэрээр ямар нэг юмыг гарамгай хийдэг хүнд шунадаг донтой билээ.
-Үнэт эрдэнийн хатан минь, би бол үүнийг гар буутай битгий хэл гар буугүй байсан ч уулзахгүй байхыг хэн бүхэнд зөвлөдөг юм! Үүнтэй уулзсан хүнд хэн ч баяр хүргэхгүй гэж хуучин удирдаач, дуу эхлэгчийн нэр төрийг барьж ам алдая гэж Коровьев гонгинов.
Бууддагын туршилт хийж байхад хөмсөг зангидан суусан муур гэнэтхэн, -Долоогоор тогтоосон дээд хэмжээг би эвдэнэ гэж зарлав.
Азазелло хариуд нь дургүйцэж нэг юм урхирав. Гэвч муур мугуйдлан зүтгэж, нэг биш хоёр гар буу шаардав. Азазелло өмднийхөө арын хоёрдахь халааснаас бас нэг буу гаргаж эхнийхтэйгээ нийлүүлэн онгироо муур руу сарвайж зэвүүцсэн янзтай ярвайв. Долоо дээр хоёр нүд тэмдэглэлээ. Муур дэрнээс буруу харж байгаад зөндөөн удаан бэлтгэв. Маргарита чихээ хуруугаараа бөглөөд задгай зуухны тавиур дээр үүрэглэн буй уулийг харж суув. Муур хоёр буугаа зэрэг тасхийлгэсэнд Гелла тэр даруй гонгинон гаслаж, нам буудуулсан ууль зуухан дээрээс унаж, хэмхэрсэн цагны зүү нь зогслоо. Нэг гар нь бөөн цус болчихсон Гелла орь дуу тавин муурны үснээс зуурч авахад цаадах нь мөн түүнийг гэзэгдэн авч, хоёулаа ороолдон шалан дээгүүр өнхрөлддөө. Нэг хундага ширээн дээрээс унаж хага үсрэв.
-Энэ галзуурсан шулмыг надаас салгаач гэж муур өөр дээр нь мордчихсон Геллаг булгин тонгочих зуур гаслан гонгинов. Зодолдож байгаа хоёрыг салгаж, Коровьев Геллагийн нэвт буудуулсан хурууг ганцхан үлээгээд зүгээр болгов.
-Хажууд ярилцаж самууруулаад байхаар би ер буудаж чаддаггүй юм! гэж Армана хашгичин нуруун дээрээс нь огло татчихсан туг үсийг байранд нь тогтоох гэж оролдлоо.
Воланд Маргарита руу инээмсэглэн,
-Энэ этгээд зориуд ийм хэрэг тарьсан гэж мөрийцсөн ч бэлэн байна. Энэ чинь дажгүй бууддаг юм гэв.
Гелла мууртай эвлэрч, ийнхүү эвлэрсний тэмдэг болгон тэр хоёр үнсэлцэв. Дэрэн дороос хөзрөө гаргаж шалгалаа. Азазеллогийн цоо буудсанаас өөр нэг ч нүд сэвтээгүй байв.
Муур тэр хөзрийг лааны гэрэл өөд сөргүүлэн харж,
-Тийм байх ёсгүй дээ гэж зөрүүдлэв.
Хөгжилтэй оройн хоол үргэлжилсээр л. Лаа урсан тос нь суурь руугаа гоожиж, задгай зуухнаас сайхан үнэртэй хуурай халуун агаар өрөөгөөр үелзэн тархана. Цадтал хооллосон Маргарита хамаг бие нь тавиран жаргалын дээд эзэмдэн авав. Тэрээр Азазеллогийн навчин тамхины хөхөмдөг цагариг утаа зуух руу хэрхэн сорогдож буй, муур тэр утааг шовх сэлэмнийхээ үзүүрээр хэрхэн өлгөж авч буйг сонирхон харна. Өөрийн нь тооцоолсноор цаг их оройтсон боловч хаашаа ч явах дур байсакгүй. Юм юмны баримжаагаар бодоход цаг өглөөний зургаад дөхөж байх шиг. Маргарита сиймхийг далимдуулан Воландад хандаж,
-Би явах болсон байх... Оройтчихож гэж хулчийсхийн өгүүлэв.
-Та чухам хаашаа яарсансан бол? гэж Воланд эелдэгхэн ч гэсэн хүнийрхүү асуув. Бусад нь тамхины цагариг утааг шохоорхон зугаацаж буй дүр гаргаад юм дуугарсангүй.
Үүнээс санаа нь бүр зовчихсон Маргарита,
-Нээрэн, явах болчихож гэж дахин хэлээд нөмрөг буюу цув хайх мэт эргэж харав. Нүцгэн байгаадаа гэнэтхэн зовж эхлэв. Тэрээр ширээний араас бослоо. Воланд орон дээрээс сэмэрч тос болсон халаадаа үг дуугүй авахад Коровьев түүнийг нь Маргаритагийн мөрөн дээр нөмөргөв.
-Мессир, танд талархаж байна гэж Маргарита дуулдах төдий хэлээд Воланд руу асуусан царайтай харлаа. Цаадах нь хариуд нь эелдэгхэн бөгөөд хайнга инээмсэглэв. Маргаритагийн зүрхийг дорхноо харанхуй гуниг нөмрөх нь тэр. Хууртжээ гэх нэгэн сэрэл түүнийг эзэмдлээ. Түүнийг энд бариад саатуулаад байгаа хүн огт байхгүйн нэгэн адил бүжигт наадамд хүчин зүтгэж үйлчилснийх нь төлөө ямар нэгэн шагнал санал болгох хүн бас алга бололтой. Гэтэл эндээс хаашаа ч явах газар байхгүй нь өөрт нь тов тодорхой байгаа билээ. Өргөө рүүгээ буцаж очихоос өөр замгүй нь гэсэн даг зуурын нэгэн бодол зурсхийхэд дотор нь цөхрөлийн манан бүрхээд явчихлаа. Александрын цэцэрлэгт Азазеллогийн хорхой хүрэм зөвлөж байсны дагуу өөрөө гуйдаг ч юм бил үү?
“Үгүй ээ, заяа нь тэгэхгүй” гэж өөрөө өөртөө хэлэв.
-Мессир, за баяртай гэж тэрээр аяархан хэлээд дотроо “Эндээс л гарч байвал болоо, тэгсэн байхад яаж ийгээд гол дээр очоод живж үхнэ дээ” гэж бодов.
-Аль вэ, суугаад орхи гэж Воланд гэнэтхэн захирангуй хэлэв. Маргарита царай нь хувьсхийн суулаа. -Салахын өмнө хэлэх гэсэн ямар нэг юм байх уу?
-Байхгүй ээ, санаа зоволтгүй, мессир гэж Маргарита бардам хэлэв. -Түүнээс гадна би танд хэрэгтэй бол, таны таалсан болгоныг дуртайяа биелүүлэхэд би бэлэн байна. Би өчүүхэн ч ядраагүй, бүжигт наадам дээр ч их хөгжилдлөө. Тийм учраас тэр наадам цаашаа үргэлжилсэн бол би дахиад мянга, мянгак дүүжлүүрчин, алуурчинд өвдгөө дуртайяа гаргаж тавих байсан гээд Маргаритагийн хоёр нүдийг нулимс бүрхсэн тул тэрээр Воландыг манан дундуур харах мэт ширтэв. -Үнэн шүү! Яг таны зөв! Тийм байх ёстой! гэж Воланд аймшигтай хүнгэнүүлэн хашгирлаа.
-Тийм байх ёстой! гэж бараа бологсод бүгд цуурай мэт давтав.
-Бид таныг сорьсон юм. Хэзээ ч, юу ч битгий гуйж байгаарай! хэмээн Воланд үргэлжлүүлэв. -Ялангуяа өөрөөсөө хүчтэй хүнээс хэзээ ч, юу ч битгий гуй. Өөрснөө санал болгоно, өөрснөө бүх юмыг өгнө! Бардам хүүхэн, сууж болгоо! гээд Воланд Маргаритагийн хүнд халаадыг хуу татахад тэрээр дахиад түүнтэй зэрэгцээд орон дээр нь сууж байв. -За тэгэхээр, Марго, өнөөдөр миний эзэгтэй болсныхоо төлөө юу хүсч байна вэ? хэмээн Воландын дуу нь зөөлрөв. -Энэ бүжигт наадмыг нүцгэн өнгөрөөснийхөө төлөө ямар хүсэлт байна? Өөрийнхөө өвдгийг ямар ханшаар үнэлж байна вэ? Таны сая дүүжлүүрчингүүд гэж нэрлэсэн миний зочид танд ямар хэмжээний алдагдал учруулав? Хэл л дээ! Нэгэнт би санал болгож байгаа учраас одоо ичиж зовох юмгүй хэлээрэй.
Маргаритагийн зүрх булгилан догдолж, гүнзгий санаа алдаад бөөн бодолд автав.
-Үгүй тэгээд, зориглооч дээ! Уран сэтгэмжээ сэрээ, түүнийгээ олигтойхон давираад өг! гэж Воланд урам нэмэв. -Зөвхөн тэр дүүрчихсэн новшийн гүнг алж байхад байлцсаны төлөө л ямар ч хүнийг шагнах ёстой, ялангуяа тэр нь эмэгтэй хүн бол бүр ч шагнах ёстой. За-аа?
Маргаритагийн амь тэмцэн, сэтгэлдээ тээж яваа нандин үгсээ яг хэлэхийн даваан дээр гэнэтхэн царай нь хувхайран, ам нь ангайн нүд нь бүлтийв. “Фрида! Фрида! Фрида! Намайг Фрида гэдэг!” гэж хэн нэгний улиглан гуйх дуу чихэнд нь хангинаад явчихав. Тэгэхүйд Маргарита түгдчин барин ийн өгүүлэв:
-Тэгвэл, би нэг юм гуйж болох нь ээ дээ?
-Гуйх биш шүү, шаардах! Нэг юм шаардаж болно! гэж Воланд түүнийг ойлгон инээмсэглэж хариулав.
Воланд “нэг юм” хэмээн Маргаритагийн үгийг дагуулан ямар овжин тод цохож хэлэв ээ!
Маргарита дахин санаа алдаад,
-Хүүхдээ бүтээж үхүүлсэн алчуурыг нь Фридад байнга өгдөгийг болиулж өгөхийг хүсье гэж хэлэв.
Муур нүд нь орой дээрээ гарч шуугитал санаа алдсан боловч, бүжигт наадам дээр чихээ мушгиулснаа санав бололтой, юу ч дуугарсангүй.
Воланд хямсайсхийн мушилзав: -Энэ маанаг Фридагаас хахууль авах ямар ч боломж танд байхгүй болохоор, тэгж гэмээнэ таны хатантаны чинь нэр төрд харшлана шүү дээ, би чухам яахаа огт мэдэхгүй байна. Баахан даавууны новш цуглуулж миний энэ унтлагын өрөөний бүх завсар зайлхайг чигжих ганц арга л үлдэж байх шив!
-Мессир, та юун тухай ярьж байна? гэж Маргарита түүний үнэхээр ойлгомжгүй үгийг сонсоод гайхшран асуув.
-Тантай санал бүрэн нийлж байна, мессир, чухамхүү даавууны новшоор шүү гэж муур ярианд оролцож, дургүй нь хүрсэндээ савраараа ширээ цохиж авав.
-Би өрөвч сэтгэлийн тухай ярьж байна хэмээн Воланд Маргаритаас галт нүдээ салгалгүй өөрийнхөө хэлснийг тайлбарлав. -Өрөвч сэтгэл чинь заримдаа тун санамсаргүй, муу аргаар ямар ч нарийхан зай руу шургаад орчихдог юм. Тэгээд л би давууны тухай ярьж байхгүй юу.
-Би ч энэ тухай л ярьж байна! гэж муур дуу алдаад, юмыг яаж мэдэх вэ гэж тостой савраараа соотон чихээ халхлан Маргаритаас хазайв.
-Эндээс тонил гэж Воланд түүнд хэлэв.
-Би кофе уугаагүй байгаа юм чинь яаж явах юм бэ? гэж муур өчив. -Мессир, та баярын шөнө цуг найрлаж байгаа зочдоо үнэхээр хоёр янзаар дугаарлаж байна гэж үү дээ? Нэг хэсэг нь нэгдүгээр зэргийн, нөгөөдүүл нь нөгөө гунигт буфетчин бирдийн хэлснээр хоёрдугаар зэргийн шинэлэгтэй байх нь уу?
-Дуугүй бай гэж Воланд түүнд тушаагаад Маргаритагаас,
-Хараад байхад, та гаргуудын цайлган хүн юм аа даа? Та мундаг ёс суртахуунтай хүн үү? гэж асуулаа.
-Үгүй ээ гэж Маргарита хүчлэн хариулав. -Тантай гагцхүү илэн далангүй ярих ёстойг би мэднэ, тийм учраас ний нуугүй хэлэхэд би бол хөнгөмсөг хүн. Би болгоомжгүйгээсэз болоод Фридад горьддого төрүүлчихсэн учраас л түүний төлөөнөө тэгж гуйсан юм. Тэр миний хүч чадалд итгэж байгаа учраас горьдоод л байгаа, мессир. Хэрэв тэр бүсгүй хууртаж хоцорвол би өөрөө хөөрхий болно. Нэг насаараа амар заяа үзэхгүй. Одоо яая гэхэв! Нэгэнт л ийм юм болчихсон хойно.
-А-аа, энэ ойлгомжтой гэж Воланд өгүүлэв.
-Та үүнийг болгоно биз дээ? гэж Маргарита аяархан асуув.
-Яагаад ч үгүй шүү. Хүндэт хатантан минь, энд нэг яльгүй буддиан гарснаас болоод тэр. Байгууллага болгон өөрийнхөө ажлыг л эрхлэх ёстой гэж Воланд хариулав. -Бид нааээд өргөн боломжтой, үүнийг үгүйсгэхгүй, зарим нэг гойд хурц биш хараатай хүмүүсийн бодож байгаагаас хавьгүй илүү боломжтой...
-Нээрэн, хавьгуй илүү шүү гэж яавч энэ боломжоороо бахархдаг муур тэсэлгүй хошуу нэмэв.
-Дуугүй бай, яасан чөтгөр алгадмар вэ! гэж Воланд муурыг зандраад Маргаритад хандан, -Гэхдээ өөр хүний, үгүй ээ, би юу гэж хэлсэн билээ... өөр байгууллагын хийх ёстой ажлыг бид хийх ямар утга байхсан билээ? Тэгэхээр, би үүнийг хийхгүй, харин та өөрөө хийнэ биз гэв.
-Минийхээр бүтнэ гэж үү?
Азазелло сөлөр нүдээрээ Маргарита руу жоготой хялайснаа шар толгойгоо сэмхэн эргүүлээд пархийтэл инээд алдав.
-Үгүй тэгээд хийгээч дээ, яасан зовлонтой юм бэ? гэж Воланд бувтнаад, Маргаритатай ярилцах зуураа бас өөр юм хийж байгаа бололтой бөмбөрцөгөө эргүүлэн нэг зүйл рүү шимтэн ширтэв.
-Яагаав, Фрида чинь гэж Коровьев сануулав.
-Фрида! гэж Маргарита чихэнд хадтал хашгирлаа.
Хаалга нээгдэн цөхөрсөн харцтай, үс нь сэгсийсэн, гэхдээ ямар нэг халамцуугийн шинжгүй нүцгэн хүүхэн гүйж орж ирээд Маргарита руу хоёр гараа өргөн сарвайхад цаадах нь сүрлэг байдлаар,
-Чамайг өршөөцгөөжээ. Үүнээс хойш чамд алчуур өгөхөө болино гэж айлдав.
Фридагийн чарлах сонсдон, тэрээр Маргаритагийн өмнө шалан дээр элгээрээ унаад, загалмайчлан тэрийчихэв. Воланд гараа нэгэнтээ далласанд Фрида тэр даруй үгүйрэн алга болов.
-Танд талархая, үүрд баяртай гэж хэлээд Маргарита босов.
-За яахав, Армана, баярын шөнө даддага туршлагагүй хүний үйлддээр олз олохоо болъё гэж Воланд хэлснээ Маргарита руу эргэж, -За, саяныхыг тооцохгүй шүү, би юу ч хийгээгүй юм чинь. Та өөртөө юу хүсэх вэ? гэв.
Нэг хэсэгтээ бүгд чимээгүй болцгоов. Тэгтэл Коровьев Маргаритагийн чихэнд шивнэж чимээ гаргав:
-Очир алмаасан хатантан минь, энэ удаа арай илүү хэрсүү байхыг зөвлөе! Эс тэгвээс заяа чинь хаячихаж мэднэ шүү!
-Надад яг одоо, энэ агшинд миний нууц амраг, мастерыг буцааж өгөхийг хүсч байна гэж Маргарита хэлээд нүүр нь язвалзан таталдав.
Тэгтэл ч лааны дөлийг бараг хэвтүүлсэн салхи өрөөнд сүрхийн салхилж, цонхны нүсэр хөшиг ярагдан, цонх онгойход алс тэртээ дээр үүрийн биш, шөнө дундын тэргэл cap нүднээ тодров. Цонхны тавцангаас шал хүртэл шөнийн цийлгэр ногоон гэрэл тусч, тэрхүү гэрэл дотор Иванушкагийн шөнийн зочин өөрийгөө мастер хэмээгч бий болов. Тэрээр эмнэлгийн халаад, шаахайтай, бас хэзээ ч салдаггүй нөгөө хар малгайтайгаа байв. Сахал нь бүрсийсэн нүүр нь шазав татавхийн, лааны гэрэл рүү зүрхээ зүсүүлсэн мэт хулчийн хялайж, харин сарны гэрэл түүнийг тойрон бургилах ажээ.
Маргарита түүнийг шууд таниад, халаглан дуу алдаж, хоёр гараа алдлан түүн рүү гүйж хүрлээ. Тэгээд уруул, духгүй үнгэж үнслэн, ширүүн хацарт нь наалдаж, олон cap хоног барьсан нулимс нь сад тавин гожгодлоо. Тэрээр цорын ганцхан үг утга учиргүй давтан үглэж байв:
-Чи... чи, чи...
Мастер түүнийг түлхэн хөндийрүүлээд,
-Битгий уйл, Марго, намайг бүү тамла. Би хэцүү өвчинд нэрвэгдээд байна гэж бүдэгхэн хэлснээ цонхны тавцан дээр үсрэн гарч цаашаа зугтах гэсэн мэт тавцангаас базаж аваад тэнд суугсдыг тогтож харснаа, -Марго, надад аймшигтай байна! Миний хий юм үздэг хууч дахиад эхлэчихлээ гэж шүдээ ярзайлган хашгирлаа.
Маргарита уйлан багтарч, үгэндээ хахаж цацан шивнэнэ:
-Үгүй, үгүй, үгүй, юунаас ч битгий ай! Би чамтай хамт байна! Би хамт байна шүү дээ!
Коровьев овсгоо гарган мастерын доогуур сандал сэмхэн шургуулсанд цаадах нь түүн дээр лагхийн сууж, Маргарита сөхрөн өвчтөний хажуу руу шигдээд, тэр чигээрээ чимээгүй болов. Тэрээр уймарч сандарч байгаад нүцгэн байдал нь гэнэтхэн дууссаныг ч анзаарсангүй, одоо торгон хар цувтай сууж байв. Өвчтөн толгойгоо гудайлган, эмгэгтэй дүнсгэр нүдээрээ газар шагайжээ.
Воланд хэсэг зуур чимээгүй байснаа,
-Нээрэн, энэ хүний элдүүрийг яггүй хангасан байна гээд Коровьевт, -Энэ хүнд балгах юм өгчих гэж тушаалаа.
Маргарита хоолой нь чичрэн, -Уучих, уучих. Чи айж байна уу? Үгүй, үгүй, эд нар чамд туслана, чи надад итгэ гэж мастерыг ятгалаа.
Өвчтөн шилэн аягыг авч доторхийг нь уучихаад гар нь цочир салгалж, хоосон аяга хөлийнх нь тэнд хага үсрэв.
-Азных! Азных! Хар л даа, энэ чинь сэргээд ирж байна гэж Коровьев Маргаритад шивнэв.
Үнэхээр ч өвчтөний нүдний гөлрөө, түгшүүр багасаад явчихлаа.
-Үгүй тэгээд энэ чинь чи юу, Марго гэж сарны зочин асуув.
-Бүү эргэлз, би л байна гэж Маргарита хариулав.
-Дахиад! гэж Воланд тушаав.
Мастер хоёрдахь аягаа хуурайлсны дараа түүний нүдэнд амь ороод, ухаан суугаад ирлээ.
-За тэр, шал өөр болчихлоо гэж Воланд нүдээ онийлгон өгүүлэв. -Одоо ярилцана аа. Та хэн гээч хүн бэ?
-Би одоо хэн ч биш гэж мастер хариулаад инээмсэглэх маягтай ам нь мурийв.
-Та сая хаанаас ирэв?
-Эмнэлгээс. Би сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж ирсэн хүн хариулав.
Маргарита энэ үгийг сонсоод тэвчсэнгүй дахиад уйллаа. Тэгснээ нүдээ арчин,
-Аймаар үг! Аймаар үг! Мессир, энэ бол мастер, би таныг сэрэмжлүүлж үүнийг хэлж байна. Үүнийг эмнэж өгөөч, энэ бол эдгээж ханашгүй хүн гэж орь дуу хадаав.
-Та одоо хэнтэй ярьж байгаагаа мэдэх үү? Та хэнийд байна вэ? гэж Воланд ирсэн хүнээс асуув.
-Мэднэ гэж мастер хариулав. -Галзуугийн эмнэлэгт миний хөрш Иван Бездомный гэж нэг банди байсан юм. Таны тухай тэр надад ярьж өгсөн. -Үгүй, үгүй, сэхээрээч! Өмнө чинь үнэхээр тэр байна! гэж Маргарита айхдаа мастерын мөрнөөс сэгсчин үглэв.
Муур дахиад л хөндлөнгөөс хошуу дүрлээ:
-Би бол үнэхээр хий үзэгдэлтэй төстэй. Сарны гэрэлд намайг хажуу талаас нь хар даа гээд тасалгаан дахь сарны гэрэл дотор орж нэг юм хэлэх гэтэл цаадуул нь дуугүй байхыг хүссэн тул мань муур, -Тэгье, тэгье, би дуугүй болъё. Би чимээгүй хий үзэгдэл л байя гэж өчөөд дуугүй болов.
-Ингэхэд, Маргарита таныг яагаад мастер гэдэг юм бэ, та хэлэхгүй юу? гэж Воланд асуув.
Цаадах нь мушилзасхийн,
-Энэ бол уучлууштай гэнэн зан. Энэ миний бичсэн романыг хэтэрхий дээгүүр үнэлдэг юм.
-Юун тухай роман бэ?
-Понтий Пилатын тухай роман.
Тэгтэл дахиад лааны дөл гологнон хийсч ширээн дээрх сав суулга дэржигнэсэн нь Воланд тэнгэр дуугарах мэт тачигнатал хөхөрснийх юм байж. Харин энэ инээднээс хэн ч айсангүй, хэн ч гайхсангүй. Армана, яагаад ч юм, алга ташлаа.
-Юу гэнэв, юуны тухай гэнэ ээ? Хэний тухай гэнз ээ? гэж Воланд инээхээ больж өгүүлээд, -Одоо юу даа? Естой гайхамшиг! Та өөр сэдэв даанч олсонгүй юу? Надад харуулахгүй юу гээд Воланд гараа сунган алгаа тосов.
-Харамсалтай нь надад тийм боломж алга, яагаад гэвэл би тэр романаа зууханд хийгээд шатаачихсан гэж мастер хариулав.
-Өршөөгөөрэй, би үнэмшихгүй шүү, тэр ёсонд хазгай зүйл. Бичмэл эх шатдаггүй номтой гэж Воланд хэлээд Армана руу эргэж, -Аль вэ, хө, Армана, роман нааш нь аваад аль гэв.
Муур агшин зуур сандлаас үсрэн босмогц зузаан гэгчийн багц гар бичмэл дээр гараад суучихсаныг цөмөөрөө олж харлаа. Хамгийн дээд талын хувийг муур Воландад хүндэтгэлтэй гардуулав. Маргарита догдлои салгалж, дахин усан нүддээд,
-За тэр, гар бичмэл байж байна! Байж байна! гэж хашгичив. Тэрээр Воланд руу ухасхийн,
-Бүхнийг чадагч, бүхнийг чадагч гэж бахархан шагшив.
Воланд өгсөн хувийг гардан авч дээш нь эргүүлээд хажуу тийш нь тавьж, юм хэлэлгүй, инээж ханиалгүй

-Тийм, тийм. Тэр залуутай чинь Хамбын цөөрөм дээр уулзах завшаан надад тохиосон юм. Тэр чинь надад намайг байхгүй гэж нотлох гээд намайг золтой л солиоруулчихаагүй шүү! Гэхдээ энэ бол үнэхээр би мөн гэж та өөрөө бол үнэмшиж байна уу?
-Үнэмшихээс яахав гэж ирсэн хүн өчив. -Гэхдээ таныг нүдэнд буусан хий үзэгдэл гэж тооцвол, мэдээж, хавьгүй тайван байхсан гэснээ мастер гэнэтхэн санаа авч, -Намайг уучлаарай гэж нэмж өгүүлэв.
-За яахав, хэрэв илүү л тайван байдаг юм бол тэгж л тооц л доо гэж Воланд эелдэгхэн хэлэв. -Үгүй, үгүй, сэхээрээч! Өмнө чинь үнэхээр тэр байна! гэж Маргарита айхдаа мастерын мөрнөөс сэгсчин үглэв.
Муур дахиад л хөндлөнгөөс хошуу дүрлээ:
-Би бол үнэхээр хий үзэгдэлтэй төстэй. Сарны гэрэлд намайг хажуу талаас нь хар даа гээд тасалгаан дахь сарны гэрэл дотор орж нэг юм хэлэх гэтэл цаадуул нь дуугүй байхыг хүссэн тул мань муур, -Тэгье, тэгье, би дуугүй болъё. Би чимээгүй хий үзэгдэл л байя гэж өчөөд дуугүй болов.
-Ингэхэд, Маргарита таныг яагаад мастер гэдэг юм бэ, та хэлэхгүй юу? гэж Воланд асуув.
Цаадах нь мушилзасхийн,
-Энэ бол уучлууштай гэнэн зан. Энэ миний бичсэн романыг хэтэрхий дээгүүр үнэлдэг юм.
-Юун тухай роман бэ?
-Понтий Пилатын тухай роман.
Тэгтэл дахиад лааны дөл гологнон хийсч ширээн дээрх сав суулга дэржигнэсэн нь Воланд тэнгэр дуугарах мэт тачигнатал хөхөрснийх юм байж. Харин энэ инээднээс хэн ч айсангүй, хэн ч гайхсангүй. Армана, яагаад ч юм, алга ташлаа.
-Юу гэнэв, юуны тухай гэнэ ээ? Хэний тухай гэнз ээ? гэж Воланд инээхээ больж өгүүлээд, -Одоо юу даа? Естой гайхамшиг! Та өөр сэдэв даанч олсонгүй юу? Надад харуулахгүй юу гээд Воланд гараа сунган алгаа тосов.
-Харамсалтай нь надад тийм боломж алга, яагаад гэвэл би тэр романаа зууханд хийгээд шатаачихсан гэж мастер хариулав.
-Өршөөгөөрэй, би үнэмшихгүй шүү, тэр ёсонд хазгай зүйл. Бичмэл эх шатдаггүй номтой гэж Воланд хэлээд Армана руу эргэж, -Аль вэ, хө, Армана, роман нааш нь аваад аль гэв.
Муур агшин зуур сандлаас үсрэн босмогц зузаан гэгчийн багц гар бичмэл дээр гараад суучихсаныг цөмөөрөө олж харлаа. Хамгийн дээд талын хувийг муур Воландад хүндэтгэлтэй гардуулав. Маргарита догдлои салгалж, дахин усан нүддээд,
-За тэр, гар бичмэл байж байна! Байж байна! гэж хашгичив. Тэрээр Воланд руу ухасхийн,
-Бүхнийг чадагч, бүхнийг чадагч гэж бахархан шагшив.
Воланд өгсөн хувийг гардан авч дээш нь эргүүлээд хажуу тийш нь тавьж, юм хэлэлгүй, инээж ханиалгүй мастер pyy ширтэв. Цаадах нь, чухам юунаас болсныг бүү мэд, түгшүүр, гунигт автан сандлаасаа босч, ууцаа тээр дээгүүр үүрээд, татвагнан алс тэртээх cap руу хандан, амандаа бувтнаж эхлэв:
-Шөнийн сарнаар ч надад амар заяа үзүүлэхгүй юм, яах гэж намайг түгшээнэ вэ? Ээ бурхад минь, бурхад минь...
Маргарита эмнэлгийн халааднаас зууран, түүн рүү шигдээд, өөрөө гуниг, нулимст автан үглэж эхлэв:
-Тэнгэр минь, чамд эм яагаад тус болохгүй байна вэ?
-Зүгээр, зүгээр, зүгээр гэж Коровьев мастерын хавиар мушгиралдах зуур шивнэнэ. -Зүгээр, зүгээр... Дахиад нэг аяга, би ч хань болъё.
Тэгээд сарны гэрэлд шилэн аяга өөрөө нүд ирмэн гялсхийх шиг болов. Энэ аяга юм тус боллоо. Мастерыг байранд нь суулгахад өвчтөний царай аятайхан тайвшраад ирэв.
-За, одоо бүх юм тодорхой боллоо гэж Воланд хэлээд урт хуруугаар гар бичмэлийг тогшлов.
-Маш тодорхой боллоо гэж чимээгүй хий үзэгдэл байх амлалтаа умартсан муур давхар нотлов. -Одоо энэ зохиолын гол шугам надад нэвт шувт тодорхой байна. Азазелло, чи юу ярина вэ? гээд чимээгүй суугаа Азазелло руу харав.
-Чамайг усанд живүүлчихдэгсэн бол мөн сайхан аа гэж би ярьж байна хэмээн цаадах нь гуншиганав.
-Азазелло, өрөвдөх сэтгэлтэй бай л даа гэж муур түүнд хариу өчив. -Бас манай эзэнд элдэв санаа битгий өгөөд бай. Тэгж гэмээнэ би энэ хөөрхий мастер шиг шөнө болгон ийм сарны өмсгөлтэй чам дээр ирээд л, чам руу толгойгоо дохиод л, араасаа дагуулах гэж дуудаад л байх болно шүү. Тэгвэл чамд ямар байх вэ дээ, Азазелло?
Воланд дахин ярианд оролцож,
-За, Маргарита, танд юу хэрэгтэй байна, бүгдийг нь ярь л даа гэв.
Маргаритагийн нүд гялсхийж, ихэд царайчилсан янзтай Воландад хандаж,
-Та болгоовол бид хоёр жаахан шивнэлдэе гэж гуйв.
Воланд толгой дохиж, Маргарита мастерын чихэнд хошуугаа наан нэг юм шивэгнэв. Цаадахынх нь хариу сонсдож байна:
-Үгүй ээ, оройтсон. Энэ насандаа илүү юу ч хүсэхгүй байна. Чамайг харж байхаас өөр юу ч хүсэхгүй. Гэхдээ намайг орхи гэж чамд дахин зөвлөе. Чи надтай байвал балрана.
-Үгүй, орхихгүй гэж Маргарита хариулаад Воландад хандан,
-Биднийг Арбатын хөндлөн гудамны зооринд минь буцаагаад авааччих, чийдэн нь асаад л, бүх юм хуучнаараа байхаар болгож өгөхийг гуйя гэв.
Тэгтэл мастер инээд алдан, Маргаритагийн аль хэзээ задарсан буржгар үстэй толгойг тэврээд,
-Ээ, зайлуул, энэ хөөрхий эмэгтэйн үгэнд орох хэрэггүй шүү, мессир. Тэр зоорины байранд аль хэдийн өөр хүн аж төрж байгаа, ер нь бүх юм байсан чигээрээ дахиад бий болно гэж байдаггүй юм гэснээ хацраа Маргаритагийн толгойд нааж, түүнийг тэврээд, -Хөөрхий, хөөрхий... гэж бувтнав.
-Байдаггүй юм гэж та хэлэв үү? Тэр зүйтэй. Гэхдээ бид нэг үзээд орхиё гэж Воланд хэлээд, -Азазелло! гэж ДУУДав.
Тэр агшинд зөвхөн дотуур цагаан хувцастай, тэгсэн хэрнээ саравчтай малгайтай, бас гартаа чемодан барьчихсан, бажгадаж сандраад ухаан тавихаа дөхсөн нэгэн ард таазнаас шалан дээр пэдхийн уналаа. Энэ хүн айсандаа дагжин чичирч, суун тусч байв.
-Могарыч уу? гэж Азазелло тэнгэрээс унасан хүнээс асуув.
-Алоизий Могарыч гэж цаадах нь чичрэн хариулав.
-Энэ хүний романы тухай Латунскийн өгүүллийг уншаад хориотой ном бичиг гэртээ хадгалдаг гэж түүний тухай гомдол мэдүүлсэн хүн чинь та юу? гэж Азазелло асуув.
Шинэ зочин цэл хөхрөн гэмшлийн нулимс асгаруулж гарлаа.
-Та түүний байранд орох гэсэн юм уу? гэж Азазелло аль болохоор өөриймсөг гуншигнав.
Өрөөнд улангассан эмэгчин муурны гийнах дуу сонсдон,
-Шуламыг мэдэж ав, мэдэж ав! хэмээн Маргарита чарлаад Алоизий Могарычийн нүүрийг хумсаараа базаж авчээ.
Бөөн үймээн сандраан.
-Чи юу хийж байна аа? Марго, өөрийгөө бүү шившиглэ! гэж мастер зовлонт дуугаар хашгирав.
-Би эсэргүүцэж байна, энэ бол шившиг биш гэж муур бархирав.
Коровьев Маргаритаг салгав.
-Би халуун усны өрөө нэмж барьсан гэж цусандаа хутгалдсан Могарыч шүд нь дагжин хашгичсанаа, ухаан тавьтал айснаасаа болж, -Нэг шохойдсон... цагаан байван... гэхчилэн донгосч гарав.
-За, халуун усны өрөө нэмж барьсан чинь маш сайн байна гэж Азазелло сайшаагаад, -Энэ хүн халуун усанд орж байх ёстой юм гэснээ, -Тонил! гэж хашгирав.
Тэгмэгц Могарычийн хоёр хөл нь дээрээ гарч, Воландын унтлагын өрөөний нээлттэй цонхоор гадагшлав.
Мастер нүдээ бүлтийлгэн,
-Үүний чинь дэргэд Иваны ярьж байсан юм бараг юу ч биш юм байх аа! гэж шивнээд эргэн тойрноо гайхшран харж байснаа эцэст нь мууранд хандан, -Өршөөгөөрэй... энэ чинь чи... энэ чинь та... хэмээн муурыг “чи” гэх юм уу, эсвэл “та” гэх юм уу гэдгээ мэдэхгүй түгдэрснээ, -Та чинь нөгөө трамвайд сууж байсан муур уу? гэж асуув.
-Би гэж баярласан муур нотлоод, -Мууртай ингэж эелдэг харьцаж байгааг сонсоход таатай байна. Нэг ч муур хэнтэй ч гэсэн зиндаархаж хундага тулгаж байгаагүй байтал, яагаад ч юм, муурыг голдуу “чи” л гэдэг юм гэв.
-Та, яагаад ч юм бэ, надад муур биш юм шиг л санагдаад байх юм гэж мастер тээнэгэлзэн өгүүлээд, -Намайг эмнэлгийнхэн тэртэй тэргүй үгүйлнэ дээ гэж хулчийсхийн Воландад хэлэв.
-За-аа, тэд нар мөн ч үгүйлнэ дээ! гэж Коровьев тайвшруулаад, гарт нь гэнэт орж ирсэн баахан дэвтэр цаасыг харуулж, -Энэ таны өвчний түүх үү? гэв.
-Тийм.
Коровьев өвчний түүнийг зуухны ам руу чулуудчихав.
-Бичиг баримт нь байхгүй бол хүн нь ч байхгүй гэсэн үг гэж Коровьев додьгор өгүүлэв. -Энэ дэвтэр танай хөлсний орон сууцны барилгачдын байрны данс мөн үү?
-Мө-өн...
-Энд хэн бүртгэлтэй вэ? Алоизий Могарыч уу? гээд Коровьев орон сууцны дансны нэг хуудсыг үлээчихэв. -За, ингээд л тэр чинь алга боллоо, ер нь ч байгаагүй гэдгийг анзаарч аваарай. Хэрэв хөлсний сууцны барилгачин гайхвал, Алоизий түүнд зүүдлэгдсэн биз гэж хэлээрэй. Могарыч? Ямар юмны чинь Могарыч? Ерөөсөө Могарыч гэж хүн байгаагүй. -Тэгж хэлтэл үдээстэй данс Коровьевын гараас уурших мэт алга болов. -За, ингээд тэр данс хөлсний сууцны барилгачны ширээнд орчихсон шүү. Коровьевын энэ үзэгдэж харагдахгүй үйлддийг бишрэн гайхсан мастер,
-Бичиг баримт нь байхгүй бол хүн нь ч байхгүй гэж та яг зөв хэлсэн шүү. Надад бичиг баримт байхгүй юм чинь чухамхүү би л байхгүй гэсэн үг гэж өгүүлэв.
-Би хүлцал өчье, наад хэлж байгаа чинь л ёстой хий үзэгдэл, май, таны бичиг баримт энэ байна гэж хашгираад Коровьев мастерт бичиг баримтыг нь өгөв. Дараа нь нүдээ цагаанаар эргэлдүүлэн, -Маргарита Николаевна, таны эд хогшил бас энэ байна гэж бахтай шивнээд Маргаритад булангаараа түлэгдсэн дэвтэр, хатсан сарнай, гэрэл зураг салтийг өгөв. Бас хадгаламжийн дэвтрийг нь хямгадан гардуулахдаа, -Маргарита Николаевна, таны болгоон хийснээр арван мянга байгаа. Бидэнд хүний юм хэрэггүй гэж өгүүлэв.
-Миний савар бол хүний юманд хүрэхээсээ урьдаар тасарч ойчно гэж муур маадайгаад, чемоданд золгүй романы бүх хувийг багтаах гэж дээр нь гарч бүжиглэв.
-Бас таны бичиг баримт энэ гээд Коровьев Маргаритад түүний үнэмлэхийг өгснөө Воланд руу хандан, -За, мессир, гүйцпээ! гэж хүндэтгэлтэй илтгэв.
-Үгүй ээ, гүйцээгүй гэж Воланд бөмбөрцөгнөөсөө хөндийрөх зуур хэлэв. -Эрхэм хатагтай минь, таны дагуулуудыг хааш нь хий гэж тушаахсан бол? Надад бол тэд нарын хэрэг байхгүй.
Тэгтэл нээлттэй хаалгаар Наташа нүцгэн чигээрээ гүйж орж ирээд, гараа дээш нь дэлгэн Маргарита руу,
-Маргарита Николаевна, танд аз жаргал ерөөе! гэж хангинуулаад мастерын зүг толгой дохисноо дахин Маргаритад хандаж, -Таны хаашаа явдаг байсныг чинь би бүгдийг нь мэддэг байсан шүү дээ гэв.
-Гэрийн үйлчлэгч хүүхнүүдэд мэдэхгүй юм гэж байхгүй. Тэднүүсийг сохор юм шиг бодох чинь яах аргагүй алдаа гэж муур савраа учиртай өргөж өгүүлэв.
-Наташа, чи яамаар байна? Өргөө рүүгээ буцаж оч гэж Маргарита хэлэв.
-Хонгорхон Маргарита Николаевна минь, эд нараас гуйж намайг шулам чигээр нь үлдээж өгөөч хэмээн Наташа өвдөг сөгдөн царайчлангуй өгүүлж Воланд руу хяламхийснээ, -Би өргөөнд дахиж очихгүй! Инженер, техникчийн алинтай нь ч суухгүй! Өчигдрийн бүжигт наадам дээр ноён Жак надтай сууя гэж хэлсэн гээд атгасап гараа дэлгэж алтан зооснууд үзүүлэв. Маргарита Воланд руу асуусан царайтай харлаа. Цаадах нь толгой дохив. Тэгмэгц Наташа Маргаритаг хүзүүгээр нь тэврэн авч шов шовхийтэл үнсээд, баярлан дуу алдаж донхоор нисэн одлоо.
Наташагийн байран дээр Николай Иванович гараад ирэв. Тэрээр хүн дүрсэндээ эргэж хувилсан ч жигтэйхэн баргар царайтай, тэр ч бүү хэл, лут цухалдсан янзтай харагдана.
Воланд түүнийг зэвүүрхэн харж,
-Ёстой дуртайяа суллах хүн чинь энэ дээ. Энүүн шиг илүүц юм энд байхгүй юм чинь гойдын баяртай явуулъя гэв.
-Би урд шөнийг хаана өнгөрүүлсэн гэрчлэх тухай бичиг хийж өгөхийг туйлаас хүсч байна гэж Николай Иванович ийш тийш хулмаганаж байгаа хэрнээ тун шаргуу шаардав.
-Ямар зорилгоор тэр билээ? гэж муур ширүүн асуув.
-Сэргийлэх болон эхнэртээ үзүүлэх зорилгоор гэж Николай Иванович түс тас хэлэв.
-Ер нь бол бид гэрчилгээ олгодоггүй. Одоо яая гэхэв, таныг онцгойлон үзэж хийж өгье гэж муур хөмсөг зангидан хариулав.
Тэгээд Николай Ивановичийг учраа олоогүй байтал нүцгэн Гелла бичгийн машины ард суучихсан, муур түүнд дуудан бичүүлээд эхэлчихэж:
-Үүнийг үзүүлэгч Николай Иванович нь тээврийн хэрэгслээр дайчлагдан дурдсан шөнийг бугийн бүжигт наадам дээр өнгөрүүлснийг үүгээр гэрчилж байна... Гелла, хаалт нээнэ шүү. Хаалтан дотроо “агталсан гахай” гэж бич. Гарын үсэг-Армана.
-Огноог яах вэ? гэж Николай Иванович гонгинов.
-Бид огноо тавьдаггүй, тавих юм бол энэ бичиг хүчингүй болно гэж муур өчөөд цаасаа нэгэнтээ сэгсрэн, хаанаас ч юм бэ, тамга гаргаж, яг номын ёсоор түүн рүү амьсгалаад, цаасан дээр “төлбөр хийгдсэн” гэдэг үгийг дарж Николай Ивановичид гардуулав. Үүний дараа Николай Иванович ул мөргүй арилж, оронд нь тун санамсаргүй нэг шинэ хүн гарч ирэв.
-Энэ чинь бас хэн гээч вэ? гэж Воланд лааны гэрлээс нүүрээ саравчлан халхлангаа сэжигтэй асуув.
Варенуха толгойгоо унжуулан санаа алдаад аяархан ингэж хэлэв: -Буцааж явуулж өгнө үү. Би ороолон байж чадашгүй нь. Би тэгэхэд Геллатай хамт Римскийг золтой л бодийг нь хөтөлчихөөгүй шүү дээ! Би бол яргачин биш. Суллаж өгөөч.
-Энэ чинь бас юу гээд донгосоод байна вэ? Юуны чинь Римский? Бас юу гээчийн балай вэ? гэж Воланд нүүрээ үрчийлгэн шалгаав.
-Та болгоож бүү санаа зов, мессир гэж Азазелло хариулаад Варенухад хандан, -Утсаар хүний үнэргүй зан гаргах хэрэггүй. Утсаар худлаа ярих хэрэггүй. Ойлгомжтой юу? Үүнээс хойш дахиж тэгэхгүй биз? гэв.
Варенуха баярласандаа толгой нь манаран, нүүр нь гэрэлтэж ирснээ, мань хүн юу ярьж буйгаа ч учраа олохгүй,
-Чин үнэнээс... өөрөөр хэлбэл би юу гэх гэсэн юм, эрхэмтэн та... яг үдийн хоолны дараа... хэмээгээд гараа цээжиндээ наан Азазеллог царайчлан харав.
-За яахав, харь гэж цаадах нь хэлтэл Варенуха хайлап арилав.
Воланд мастер, Маргарита хоёр руу зааж,
-Одоо намайг энэ хоёртой үлдээ гэж тушаав.
Воландын тушаал агшин зуур ёсоор болов. Воланд нэг хэсэг чимээгүй байснаа мастерт хандан,
-Тэгэхээр Арбатынхаа зоорь руу очих болж байна уу? Нөгөө бичих ажлыг чинь хэн хийх вэ? Нөгөө мөрөөдөл, онгод чинь яах вэ? гэж асуув.
-Надад одоо ямар ч мөрөөдөл байхгүй, онгод ч нэг үг, Орчин тойронд үүнээс өөр сонирхох юм алга гэж мастер хариулаад Маргаритагийн толгойг дахин илж, -Намайг бүрмөсөн нуга дарсан, надад уйтгартай байна, тэгээд л зоориндоо очъё гэсэн юм гэв.
-Тэгвэл таны роман, Пилат?
-Би энэ романыг үзэн ядаж байгаа, түүнээс болж би дэндүү их зовлон амслаа гэж мастер хариулав.
-Битгий ингэж ярь л даа, би чамаас гуйя гэж Маргарита гоморхон өгүүлэв. -Чи намайг яалаа гэж ингэж тамлана вэ? Чиний энэ ажилд би бүх амьдралаа зориулсныг чи мэдэж байгаа шүү дээ гээд Воланд руу хандан, -Мессир, та түүний үгээр битгий үг хийгээрэй, зовж аргаа барсандаа л ингэж байгаа юм гэв.
-Гэтэл ямар нэг юм дүрслэн бичих хэрэгтэй биз дээ? Хэрэв та тэр захирагчаа шавхчихсан юм бол, үгүйдээн, энэ Алоизийг дүрслээд эхлэхгүй юу? гэж Воланд эрэгцүүлэн ярив.
Мастер инээмсэглэв.
-Тийм юмыг Лапшенникова хэвлэхгүй, бас түүнээс гадна энэ чинь сонирхолгүй зүйл.
-Тэгвэл та яаж аж төрөх юм бэ? Гуйланчлах хэрэг болно доо.
-Болог, болог гэж мастер өчөөд Маргаритаг өөр рүүгээ татан мөрөөр нь тэвэрч, -Энэ маань сэнхрээд надаас яваад өгнө... гэв.
-Үгүй байлгүй гэж Воланд бувтнаад, -Тэгэхээр, Понтий Пилатын түүхийг зохиосон хүн чийдэнгийн гэрэлд гуйланчлан суух гэж байшингийн зоорь руу орох нь ээ дээ? гэв.
Маргарита мастераас хөндийрөн улалзаж,
-Би чадах бүхнээ л хийлээ, хамгийн дурламаар юмыг хүртэл шивэгнэлээ. Гэтэл энэ түүнээс татгалзлаа гэж үглэв.
-Таны юу шивэгнэснийг би мэднэ, тэр бол хамгийн дурламаар юм биш гэж Воланд зөрснөө мастер руу инээмсэглэн, -Таны роман таныг нэг бус удаа гайхахад хүргэнэ гэдгийг танд хэлье гэв.
-Тэгвэл ч тун гунигтай байна гэж мастер өчив.
-Үгүй, хаанаас даа, энэ бол гунигтай зүйл биш, ямар ч аймшигтай юм болохгүй. За, Маргарита Николаевна, бүх юм гүйцлээ. Танд гомдол санал байна уу? гэж Воланд асуув.
-Юу гэсэн үг вэ, мессир, хаанаас даа.
-Тэгвэл та надаас үүнийг дурсгал болгож ав гээд Воланд дэрэн дороос очир алмаас шигтгэсэн жижгэвтэр алтан тах гаргаж өгөв.
-Үгүй, үгүй, үгүй чиш, яалаа гэж энэ вэ?
-Та надтай маргалдах гээ юу? гэж Воланд инээмсэглэн асуув.
Маргаритагийн цуванд халаас байхгүй учраас алтан тахаа амны алчуурт боож зангидав. Тэгтэл мань хүүхэн нэг юманд машид гайхав. Тэрээр cap тусч буй цонх руу эргэж харснаа,
-Би үүнийг л ойлгохгүй байгаа юм... Яахаараа энэ чинь туж л шөнө дунд чигээрээ байгаад байдаг билээ, уул нь аль хэзээний өглөө болчихсон байх ёстой шүү дээ? гэв.
-Баярын шөнө дундын цагийг жаахан саатуулахад аятайхан байдаг юм. За, та нарт аз жаргал ерөөе гэж Воланд хариулав.
Маргарита Воланд руу гараа залбиран өргөсөн боловч түүн рүү ойртож зүрхлэлгүй,
-Үүрд баяртай! Үүрд баяртай! гэж аяархан дуу алдав.
-Баяртай гэж Воланд хэлэв.
Чингээд хар цувтай Маргарита, эмнэлгийн халаадтай мастер хоёр инжааны авгайн байрнаас лаа бариастай гудманд гарч ирэхэд түүнийг Воландын бараа бологсод хүлээж байв. Хонгилоос хөдлөхөд Гелла роман, Маргарита Николаевнагийн бэсрэгхэн хөрөнгө энэ тэрийг хийсэн чемоданыг барьж, муур түүнд хамжилцав. Сууцны үүдэнд Коровьев мэхийн салах ёс гүйцэтгээд алга болоход бусад нь шатаар гаргаж өгөхөөр хамт явцгаалаа. Шат эзгүй байжээ. Гуравдугаар давхрын шатны тавцан дээгүүр өнгөрч явахад нэг юм битүүхэн түгхийсэн боловч хэн ч түүнийг анзаарсангүй. Зургадугаар орцны гол хаалганы тэнд Азазелло дээшээ нэг үлээгээд, сарны гэрэл тусаагүй хашаан дотор гарч ирцгээхэд үүдний довжоон дээр нэг хүн унтаж харагдана. Савхин гуталтай, саравчтай малгайтай тэр хүн үхсэн мэт Нойрсож байх бололтой, бас ордны хажууд гэрлээ унтраасан том хар машин зогсож байлаа. Урд талынх нь шилээр турлиахны дүрс бүдэг бадагхан харагдах ажээ. Машиндаа яг сууцгаах гэтэл Маргарита сандран аяархан дуу алдав:
-Тэнгэр минь, би тахаа хаячихаж!
-Машиндаа сууцгаа, тэгээд намайг хүлээж байгаарай. Би юу болсны учрыг олчихоод одоохон буцаад ирнэ гэж Азазелло хэлээд гол хаалгаар орж алга болов.
Ийм явдал болсон юмсанжээ: Маргарита, мастер хоёрыг үдэгсдийн хамт гарч ирэхээс хэсэг хугацааны өмнө инжааны авхайн доод талд байдаг 48 тоот байрнаас бидон, цүнх хоёр барьсан хатингар хүүхэн шат руу гарч иржээ. Энэ хүүхэн бол Берлиозын гай таарч лхагва гарагт эргүүлгэн хаалганы тэнд нарандэцгийн тосоо асгасан нөгөө Аннушка ажгуу.
Энэ хүүхэн Москвад юу хийдэг, ямар орлогоор аж төрдгийг одоогоор хэн ч мэдэхгүй, бодоход, цаашдаа ч хэн ч олж мэдэхгүй байх. Тэр хүүхнийг өдөр болгон зсвэл бидонтой, эсвэл цүнхтэй, эсвэл хоёуланг нь барьчлхсан нэг бол керосин тосны* мухлагт, нэг бол зах дээр, нэг бол байшингийн хаалган дор, нэг бол шатан дээр, ихэвчлэн өөрийнх нь аж төрдөг 48 тоот байрны гал тогоонд байхыг олж харж болно. Энэ бол түүний тухай мэдэгдэж байгаа ганц зүйл. Түүнээс гадна тэр хүүхний явсан, очсон газар болгонд тэр даруй хэрүүл шуугиан дэгддэг нь юу юунаас илүү цуутай, бас түүнээс гадна тэрвээр “Тахал” гэдэг хочтойгоороо нийтэд зартай.
Тахал Аннушка, яагаад ч юм, нүгэлтэй эрт босно, өнөөдөр юманд хөөгдсөн мэт шөнө дөлөөр, нэг цагийн эхээр босчээ. Хаалганд түлхүүр эргэж, Аннушкагийн хамар цухуйснаа дараа нь бүтэн биеэрээ гарч ирж, хаалгаа хаагаад, хаашаа ч юм бэ, явах гэтэл дээд давхрынх нь тавцан дээр хаалга тархийж, нэгэн хүн шатаар эрчээрээ гулсан ирж, Аннушкаг арагш ойж дагзаараа хана мөргөтөл нь дайрчээ.
-Дотуур өмдтэй, ямар гайдаа дуудуулсан булай вэ? гэж Аннушка дагзаа барин чарлав. Чемодан барьсан, саравчтай малгайтай, дотуур хувцастай, нүд нь аниастай тэр хүн нойрмог мангар дуугаар, -Усны зуух! Цагаан байван! Зөвхөн шохойдох гэж л хичнээн юм үрлээ дээ гэж хариу өчсөнөө гонгинон уйлж, -Тонил! гэж зандрав. Тэгээд доошоо шат уруудахын оронд, дээшээ, нөгөө эдийн засагчийн хөлөөрөө цөмлөсөн цонхны тавцан руу ухасхийн очиж, тэр цонхоор толгойгоороо годройтон нисч одох нь тэр. Аннушка дагзаа таг мартчихаад халаглан дуу алдаж, өөрөө цонх руу харайлгаж хүрэв. Тэгээд тавцан дээр түрүүлгээ харж хэвтээд цонхоор толгойгоо гарган, хашааны чийдэн туссан цардмал талбай дээр дэлбэ ойчсон чемодантай хүн байгаа гэж бодоод доошоо харлаа. Гэтэл цардмал талбай дээр ор тас юу ч алга.
Нойрмог хачин этгээд ямар ч ул мөр үлдээлгүй байшингаас шувуу шиг нисээд явчихаж дээ гэж таамаглахаас өөр зам үлдсэнгүй. Аннушка хэрээслэн залбираад: “Энэ тавин тоот үнэхээр элдэвтэй байр! Амьтны ам ч ортой юм аа! Эш, ийм байр гэж бас байдаг аа!” гэж бодлоо.
Тэрээр ийнхүү бодож бараг амжаагүй байтал дээд талд хаалга дахиад тасхийж, хоёрдахь этгээд доошлон гүйх нь тэр. Аннушка хананд наалдаад харж байтал эрүүндээ сахалтай нэлээн буурьтай байрын, харин түүний харснаар бол яльгүй гахай хоншоортой юм уу гэмээр нэгэн иргэн дэргэдүүр нь шурдхийж, бас л цардмал газар дээр дэлбэ ойчих тухай юу ч бодохгүй нөгөөдөхийн адил цонхоор нисч оддоо. Аннушка хаашаа, яах гэж явах гэж байснаа хэдийн мартчихаад, шатан дээр зогссон чигээрээ ганцаараа ярин, халаглан залбирч алдав. Хэсэгхэн хугацааны дараа бахалгүй, сахлаа хуссан дугуй царайтай, дан хүрмэн цамцтай гуравдахь хүн дээрээс гүйж ирээд яг нөгөөдүүл шигээ цонхоор пүрхийн нисч арилав.
Чононд нэг бодь гэгчээр Аннушка юм юм сонирхдог хүн байсныг хэлэх хэрэгтэй л дээ, тийм учраас мань хүүхэн дахиад ямар нэг шинэ гайхамшиг болж юу магад хэмээн хүлээзнэхээр шийджээ. Дээд талд хаалга дахин нээгдэж, одоо болохоор бөөн бүлэг амьтад доошилж эхлэв. Гэхдээ гүйж харайлгасангүй, аливаа хүн яаж явдаг билээ, тэр байддаар явцгааж байна. Аннушка цонхноос холдон доошоо өөрийнхөө хаалга руу гүйж хүрснээ бушуухан онгойлгож орлоо. Тэгээд дутуу хаасан хаалганы завсраар түүний сониуч зандаа шатаж буй хоёр нүд гялалзаж эхлэв.
Өвчтэй гэхэд өвчтэй биш, эрүүл гэхэд эрүүл биш, хар малгайтай, нэг халаадархуу юм хэдэрсэн, сахал самбай нь ширэлдсэн, цонхигор царайтай нэг хачин хүн цөгцөгнөн доошилж явна. Түүнийг нэг хүүхэнцэр аяархан сугаджээ. Харанхуйд тэр хүүхэн жанчтай явах шиг Аннушкад санагдав. Бас хөл нүцгэн юм уу гэтэл, гадаадынх л байлгүй, нэг сэглэчихсэн тунгалаг шаахайтай гэмээр. Өө, нохой долоо! Үхсэнийх нь шаахайтай манатай! Шалдан хүүхэн байна шүү дээ! Нүцгэн, жанчаа шууд нүцгэн биен дээр нөмөрчихөж! “Ийм байр гэж бас байдаг аа!” Аннушка маргааш хөршүүддээ ярих юмтай боллоо гэхээс хамаг дотор нь ёстой загатнаж алдав.
Хачин өмсгөлтэй хүүхэнцэрийн араас бяцхан чемодан барьсан бүр чармай нүцгэн бас нэг хүүхэн явж байна, чемоданых нь хажууд мундаг том хар муур лүглийж харагдана. Аннушка нүдээ арчингаа золтой л дуу хадааж чарлачихсангүй.
Цувааны хамгийн ,сүүлд пиджакгүй, фракны цагаан хантааз, зангиатай, сөлөр нүдтэй намхан гадаад хүн хазганаж явна. Ийм нэгэн бүлэг Аннушкагийн хажуугаар доошоо уруудацгаав. Тэгтэл тавцан дээр нэг юм подхийн дуугарчээ. Хөлийн чимээ намдаж буйг сонсмогц Аннушка хаалганыхаа цаанаас могой шиг гулсан гарч бидоноо хананы ёроолд тавьчихаад элгээрээ шалан дээр хэвтэн тэмтэрч гарлаа. Нэг хүндхэн юм боосон амны алчуур гарт нь орж ирэв. Боодлыг задлангуут Аннушкагийн хоёр нүд нь орой дээрээ гарчихав. Аннушка үнэт эрдэнийг яг нүдэндээ тулган харахуйд хоёр нүд нь араатны гэрлээр цахилан байв. Аннушкагийн толгойд шуурга тавиад явчихлаа: “Би нүдэн балай, чихэн дүлий шүү хө...! Ач руугаа очих уу? Эсвэл жижиглээд жижиглээд хөрөөдчих үү... Чулуунуудыг нь оёодоод авчихаж болно... Тэгээд ширхэг ширхэгээр нь, нэгийг Петровскийн зах дээр, нэгийг Смоленскийн зах дээр... Тэгээд л би нүдэн балай, чихэн дүлий шүү, хө!”
Аннушка олзоо өвөртөлчихөөд, хот руу явахаа больж байр руугаа буцаад сэмхэн гулсаад орчих гэсэн чинь, өнөө пиджакгүй, цагаан цээжит хаанаас гарч ирснийг бүү мэд, яг нүүрэн дээр нь тулж ирээд,
-Аль вэ, алчуур, тах хоёр өгөөд орхи гэж аяархан шивнэв.
-Яасан ийсний чинь алчуур, тах вэ? гэж Аннушка нэн чадамгай гэмгүй дүр исгэв. -Би ямар ч алчуур малчуур мэдэхгүй. Хүн гуай, та чинь согтуу юм уу, хаашаа юм?
Цагаан цээжит юу ч хэлэлгүй автобусны бариул шиг чанга, мөн тэр лүгээ адил хүйтэн гараараа Аннушкагийн багалзуурыг шахсанд түүний уушиг руу агаар орохоо бүрмөсөн зогсов. Барьж байсан бидон нь шалан дээр дангинан уналаа. Пиджакгүй гадаадын хүн Аннушкаг нэг хэсэг амьсгаагүй байлгаж байгаад хоолойноос нь гараа авав. Аннушка агаар залгилан инээмсэглэв.
-Өө, тах уу, за одоохон! хэмээн тэрээр ам нээв. -Энэ чинь таны тах байсан юм уу? Би нэг харсан чинь амны алчуур хэвтэж байхгүй юү... Өөр хүн авчих вий гэж би зориуд эмхэлж авсан юм, эс тэгвэл тэгээд л ор сураггүй алга болно шүү дээ!
Tax, амны алчуур хоёроо олж авсан гадаадын хүн маань Аннушкагийн гарыг чанга чанга атган долдгонон бөхөлзөж харь хүний солгой дуудлагатай хэлээр халуун талархал илэрхийлж алдлаа:
-Хатагтай, би танд гүнээ талархаж байна. Энэ тах миний хувьд үнэлж баршгүй дурсгалтай зүйл байгаа юм. Тийм учраас түүнийг минь хямгадаж хадгалж байсны учир хоёр зуун рублиэр таны гарыг цайлгаж байгааг минь болгоон соёрхоно уу гээд тэр даруй хантаазныхаа халааснаас мөнгө гаргаж Аннушкад атгуулав.
Цаадах нь гайхаш тасран инээмсэглэж зөвхөн,
-Ээ дээ, ёстой чин сэтгэлээсээ талархаж байна! Мерси! Мерси! гээд л уулгалаад байв.
Мөнгөнд гар султай гадаадын хүн давхрын шатыг тэр чигээр нь нэг нэг харайлган уруудаж, нэгмөсөн алга болохынхоо өмнө тэртээ доороос ямар ч харийн дуудлагагүй хэлээр,
-За, чи, хөгшин шулам минь, дахиад хэзээ нэгэн цагт хүний юм газраас олвол өвөртөө нуухын оронд сэргийлэхэд тушааж байгаарай! гэж хашгирав.
Шатан дээр болсон өнөөгийн бүх явдлаас болж толгойд нь бөөн юм бужигнан хангинаж буй Аннушка түрүүчийнхээ эрчээр зөндөөн удаан,
-Мерси! Мерси! Мерси! гэж хашгирсаар байсан боловч харь хүн алин хэзээний арилж өгчээ.
Хашаан доторхи машин ч арилаад өгчээ. Азазелло Воландын бэлгийг Маргаритад буцааж өгөөд, суухад эвтэй байгаа эсэхийг асууж түүнтэй нэн дотносог салах ёс гүйцэтгэв. Гелла Маргаритатай шов шов үнсэлцэн, муур түүний гаранд эелдэгхэн хүрч, үдэгсэд бүгдээрээ суудлын мухарт амьгүй мэт хөдөлгөөнгүй суугаа мастер руу гараа даллацгаан, турлиах руу мөн нэгэнтээ даллачихаад, шатаар өгсөж биеэ зовоохгүйн учир тэр даруй агаарт замхран арилцгаалаа. Турлиах машиныхаа гэрлийг асаан байшингийн хөндий хонгил дор үхсэн мэт унтаж буй хүний хажуугаар өнгөрч их хаалга руу очив. Тийнхүү том хар машины гэрэл нойргүй шуугиант Цэцэрлэгийн гудамжны үй олон гэрэлд уусан алга болов.
Нэгэн цагийн дараа гэхэд Арбатын нэгэн хөндлөн гудамны жижигхэн байшингийн өнгөрсөн намрын тэр нэгэн аймшигт шөнийг хүртэл ямар байсан, хамаг юм нь яг тэр чигээрээ буй эхний өрөөнд хилэн бүтээлэгтэй ширээний ард, хонхлой цэдэг бүхий бумбаны хажуу дахь бүрхүүлтэй чийдэнгийн гэрэлд Маргарита хүүхэн суугаад тохиосон хямраан, аз жаргал хоёртоо дүйрэн аяархан мэгшин уйлж баймой. Түүний өмнө галд хуйхлагдсан нэг дэвтэр, тэвхийтэл давхарласан гар хүрээгүй хэдэн дэвтэртэй зэрэгцэн хэвтэнэ. Бяцхан байшин тэр аяараа нам гүм. Хажуугийн өрөөний буйдан дээр эмнэлгийн халаад нөмөрч гүн нойронд автсан мастер унтаж хэвтэнэ. Түүний жигдхэн амьсгаанд хөндлөнгийн чимээ алга.
Маргарита ханатал уйлж аваад гар хүрээгүй дэвтрүүдийг эргүүлэн үзэж, Кремлийн хананы дэргэд Азазеллотой уулзахынхаа өмнө дахин дахин уншиж байсан өнөө хэсгээ олов. Тэрээр хайртай муураа илбэх лугаа адил эх бичмэлийг энхрийлэн илж, түүнийг эргүүлж тойруулан тал талаас нь харахдаа эхний гарчигтай хуудсан дээр нэг тогтосхийж, эцсийн хуудсан дээр бас нэг тогтосхийж үзлээ. Тэгтэл энэ бүхэн ид шидийн үр, дэвтэр одоо ингээд бүгд алга болчихно, өөрөө нэг мэдэхэд өргөөнийхөө унтлагын өрөөнд унтаж байна, сэрэхийн цагт усанд живж үхэхээр явах хэрэг болно гэсэн аймаар бодол толгойд гэнэтхэн харвалаа. Гэвч энэ нь түүний урт удаан нажидлан шаналсны ул мөр болох сүүлчийн аюумшигт санаа байжээ.
Ер юу ч үгүйрч арилсангүй, бүхнийг чадагч Воланд үнэхээр аливаад увидастай аж. Ингэхээр Маргарита санаа эрээгээ гартал, наад зах нь үүр цайтал энэ дэвтрүүдийн хуудсыг шажигнуулан эргүүлж, шимтэн харж, үнсэн таалж чадах төдийгүй өнөө үгсээ дахин дахин уншсан ч болох нь:
-Газар Дундын тэнгисийн зүгээс авамхайлсан түнэр харанхуй захирагчийн ад үздэг хотыг нөмрөн авчээ... Ээ дээ, харанхуй юу...


Top
   
PostPosted: Jul.29.16 11:07 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
:bigthumpup: :wd:


Top
   
PostPosted: Aug.04.16 4:32 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
XXV бүлэг. ЗАХИРАГЧ КИРИАФЫН ИУДАГ АВРАХ ГЭЖ ОРОЛДСОН НЬ

Газар Дундын тэнгисийн зүгээс авамхайлсан түнэр харанхуй захирагчийн ад үздэг хотыг нөмрөн авчээ. Сүмийг аймшигт Антониевын цамхагтай холбосон дүүжин гүүрнүүд алга болж, тэнгэрээс газардсан энэ ёроолгүй харанхуй морин тойруулгын дээрх жигүүрт бурхад, буудлагын хараавчтай Хасмонейн ордон, зах зээлийн болон буурчийн газрууд, гудамж талбай, цөөрөм ус... бүгдийг залгижээ. Аугаа их хот -Ершалаим хорвоо дээр байгаагүй мэт алга болчихож. Ершалаим, түүний ойр орчны амь голтой бүхний зүрхийг авсан түнэр харанхуй бүх юмыг залгичихжээ. Хаврын аврал сарын арван дөрөвний өдрийн сүүл рүү тэнгисийн зүгээс ийнхүү нэн хачин хар үүл ирсэн бүлгээ.
Тэр үүлний нүсэр хэвлий хороогч нар цаазлаж байгаа хэрэгтнүүдээ яаравчлан жадлаж буй Халзан Гавлыг дарчихаж, бас Ершалаимын сүмийг дарчихаж, сүмийн гүвээнээс будантан мөлхсөөр Доод хотыг хучаад авч. Тэр үүл цонхоор шургалж, тахир гудамжнуудаас хүн амьтныг гэр рүү нь хөөж байна. Тэр үүл чийгээ өгөхийг яарахгүй, эхлээд гагцхүү гэрлээ өгч байлаа. Энэ утаархуу хар зунгаг дахиураа цахимагц нүүр нүдгүй харанхуй дотроос сүмийн гялалзсан хайрстай аварга толгой дээшээ харван гарах мэт тодорно. Гэвч гэрэл хормын зуур буцаад унтрах тул сүм ёроолгүй харанхуйдаа дахин умбана. Чингэж хэдэнтээ тодорч, хэдэнтээ үгүйрэхүйд, үгүйрэх болгоныг сүрт дууны нүргээн дагалдах ажгуу.
Бусад анивчсан гэрэл баруун талын гүвээн дээр сүмтэй харгалдуулан босгосон Их Иродын ордныг ёроолгүй харанхуйгаас сугалах мэт гийгүүлэхүйд, нүд байхгүй аймаар алтан хөшөөнүүд тэнгэр өөд гараа алдлан харвана. Тэгээд тэнгэрийн гал дахин нуугдахад аянгын их нүргээн алтан шүтээнүүдийг харанхуй руу хөөж оруулах авай.
Аадар гэнэт санамсаргүй сад тавьж, тэгвээс азарган бороо усан шуурга болж хувирлаа. Үд дундын алдад цэцэрлэгийн гантиг чулуун сандлын ойролцоо захирагч, их лам хоёрын ярилдаж байсан яг тэр газар үхэр буу буудах лугаа адил тасхийхэд майлаас мод туяхан саваа шиг хуга үсрэх нь тэр. Баганасын доорхи тагт руу усан тоос, мөндөртэй хамт тасарсан сарнай, замбаганы навч, бяцхан мөчир, элс урсан орж ирлээ. Усан шуурга цэцэрлэгийг тасар татаж буй нь энэ.
Энэ үес баганасын дор гандхан хүн байсан бөгөөд тэр хүн бол захирагч.
Тэрээр эдүгээ тохойвчтой сандал дээрээ бус, элдэв амтат идээний таваг засч, домботой дарс сөгнөсөн авсаархан явган ширээний нэг талын вандан дээр хажуулж байх аж. Ширээний нөгөө талд буй өөр нэг вандан эзэнгүй байна. Захирагчийн хөлийн тус газар нөж шиг улаан юм нэлийж, хага цохьсон домбоны хэлтэрхийнуүд новшроно. Аадрын өмнө захирагчийн хоол ундны ширээ засч байсан зарц нь түүний харцнаас эмээн, аль нэгийг ая занд нь эс тааруулсан байх вий хэмээн балмагдан бүхийд захирагч уурсан,
-Идээ барихдаа яагаад хүний нүүр рүү харахгүй байна? Чи нэг юм хулгайлчихсан юм уу? гэж хэлээд нэг домбыг зүймэл чулуун шааан дээр хага цохьжээ.
Африк хүний хар царай зэвийн сааралтаж, нүдэнд нь үхдлийн айдас хуран, гар хуруу нь салгалаад золтой л хоёрдахь домбоо алдаад хагалчихсангүй, ашгүй, захирагчийн уур, юу болсныг бүү мэд, гэнэт дүрэлзсэн шигээ гэнэтхэн хийсэх мэт арилжээ. Африк зарц нэлийеэн дарсыг арчин домбоны хагархайнуудыг түүх гэж ухасхийсэн боловч захирагч түүнийг зайл гэж гараараа дохьсон тул бушуухан зайлж оджээ. Харин асгарсан дарс нэлийсэн чигээрээ үлдэж. Одоо африк зард энэ усан шуурганаар захирагчийн нүдэнд цаг бусаар узэгдэхээс айж, нөгөө талаар яг хэрэг болж дуудахад нь эзгүй таарчих вий гэж болгоомжлон, толгойгоо гудайлгасан нүцгэн цагаан хүүхний хөшөөний гонхны тэрүүхэнд хоргодон зогсож байв.
Аадар борооны бүрэнхийд вандан дээр хажуулж буй захирагч өөрөө дарснаасаа аягалан шимэх зуур хааяа талханд хүрч захаас нь үйрүүлэн, үртэс өөдөснөөс нь амандаа нитгэрэн залгиж, хаа нэгтээ хясааны доторхийг сорж, нимбэг зажилан дахин дарсаа шимнэ.
Азарган борооны ус урхиран шуугиагүйсэн бол, ордны дээврийг хэмх ниргэх нь гэлтэй тэнгэр тас тас начигнаагүйсэн бол, тагтны довжоог бөмбөрдөн балбаж буй мөндөргүйсэн бол захирагч өөртэйгөө ярилцан ямар нэг юм гүвтнээд байгааг олж сонсож болохсон. Хэрэв гялалзаж цахилаад өнгөрч буй хурмастын гал байнгын гэрэл болж хувирах юм бол гярхай хүн захирагчийн сүүлийн үед муу нойр, дарс хоёроос болж нүд нь үрэвссэн царай тэсч ядсан байдалтай буйг түвэггүй олж харахаас гадна захирагч асгарсан дарсан дотор унасан хоёр цагаан сарнайг харахын хамт усан тоос, элс бужигнан буй цэцэрлэгийн зүг байнга толгойгоо эргүүлэн хэн нэгнийг хүлээж байгааг, зүгээр ч үгүй байж ядан хүлээж байгааг анзаарахсан билээ.
Хэсэг хугацааны дараа захирагчийн нүдний өмнө цутгаж байсан битүү усан хана сийрэх маяг орлоо. Усан шуурга хичнээн агсам догшин байвч яваандаа намдах нь. Модны мөчир хугарч унах нь зогслоо. Тэнгэрийн дуу, цахилгаан дөөрөөд явчихав. Ершалаимын тэнгэрт хөвж явсан цагаан эмжээртэй ягаан хүрэн бүтээлэг ар худраганы ердийн саарап үүлээр солигдож байна гэлтэй. Аянгын бороо Үхмэл тэнгисийн тийш эргэлээ.
Одоо бол борооны чимээг ховил шуудуугаар олгойдон, түүнчлэн захирагч өдөр талбай дээр ял зарлах гэж бууж явсан нөгөө шатаар бургилан сад тавьж буй газрын усны шуугианаас салгаж сонсох боломжтой болжээ. Эцэст нь өдий болтол дарагдаж байсан усан оргилуур шуугиад эхэллээ. Ер нь гэгээрч байна. Дорно зүг одож буй битүү саарал хөшигний энд тэнд хөх цонх бий болж байна.
Тэгтэл тэртээ алсаас бүрээний бүдэгхэн дуу, хэдэн зуун морьдын түвэргээн тамир нь тасарч буй борооны дуслын чимээг нэвтлэн захирагчийн сонорт өртөв. Үүнийг сонссон
захирагч хөддөх аядсанаа царай нь мэдэгдэм сэргэлээ. Морин цэргийн хороо Халзан уулнаас буцаж яваа нь тэр, чимээний баримжаанаас үзвэл яг ял зарласан нөгөө талбай дээгүүр өнгөрч байгаа бололтой.
Эцсийн бүлэгт удаан хүлээсэн хөлийн чимээ гарч, цэдэрлэгийн дээд талын талбай руу гардаг тагтны яг өмнөх шатаар шал шалхийн хүн явж буйг захирагч сонслоо. Тэрээр нүд нь баярын очсоор гялалзан хүзүүгээ сунгав.
Хоёр гантиг арслангийн хоорондуур эхлээд юүдэнтэй толгой үзэгдсэнээ дараа нь салам норсон цувандаа ороогдсон их бие нь гарч ирэв. Энэ бол ял заахын өмнө ордны бүрэнхий өрөөнд захирагчтай шивнэлдэж байсан, хожим цаазын ажиллагааны үед гурван хөлтэй сандал дээр суугаад саваагаар тоглож байсан нөгөө хүн даруй мөн болой.
Юүдэнтэй хүн тогтсон усыг үл тоон цэцэрлэгийн талбайг шууд хөндлөн гарч тагтны эрээн чулуун шалан дээр гарч ирээд өрөөсөн гараа өргөн латинаар,
-Захирагчид баясан жаргахын ерөөл талибая хэмээн чихнээ чимэгтэй цээлхэн дуугаар өгүүлэв.
-Бурхад минь! хэмээн Пилат дуу алдав. -Та ч ёстой усан хулгана болжээ! Ямар лут усан шуурга вэ? Тийм байна уу? За, та бушуухан наашаа морил. Хувцсаа сольж болгоо.
Ирсэн хүн юүдэнгээ буулган, духанд нь нойтон үс наалдсан нүүрээ ил гаргаж, сахалгүй царайдаа эелдэгхэн мишээл эсгээд, борооноос өөрт нь хор болох юм юу ч үгүй хэмээн хувцсаа хуурайлахаас татгалзав.
-Тэгж ярихгүй шүү гэж Пилат хариулаад алгаа ташив. Энэ дохионоор нуугдаж байсан зарц нар орж ирэхэд тэдэнд ирсэн хүнийг аялж тухлуулаад дараа нь шууд хоол авчрахыг тушаав. Захирагч дээр ирсэн хүн үсээ сэврээж, гутал, хувцсаа солиход нэг их цаг зарсангүй, тун удалгүй задгай хуурай шаахай, цэргийн хуурай улаан цув өмсчихсөн, үсээ толийтол самначихсан тагт руу орж ирлээ.
Энэ үес Ершалаимд нар дахин тусч, тэгээд бүр жаргаж Газар Дундын тэнгист живэхээсээ өмнө үдэлтийн туяагаа захирагчийн үзэн яддаг хот руу илгээж, тагтны довжоог алтруулан гийгүүлвэй. Усан оргилуур хүчээ аван сэргэж бүхий л хөг аяараа шаагин, цэгээн тагтаанууд элсэн дээгүүр миегнэн худ худ дуугарч, унасан мөчрүүдийн энд тэнд харайн гарч, нойтон элсэн дотроос элдвийг тоншлон байна. Нэлийсэн дарсыг хэдийн арчиж, вааран домбоны хагархайнуудыг нэгд нэгэнгүй түүчихсэн, ширээн дээрх халуун махнаас уур савсан байна.
-Захирагчийн тушаалыг сонсмуу гэж ирсэн хүн ширээ рүү ойртох зуур өгүүлэв.
-Сууж дарс хүртэхээс нааш та юу ч эс сонсоно хэмээн захирагч сайхан зантай өчөөд ширээний цаад талын вандан руу заав.
Ирсэн хүн вандан дээр хажуулахад зарц түүний аяганд өтгөн улаан дарс хийж өгөв. Нөгөө нэг зарц Пилатын мөрөн дээгүүр болгоомжтой тонгойн түүний аягыг бас дүүргэж өгөв. Үүний дараа захирагч зарц нараа дохиж явуулав. Ирсэн хүнийг идэж ууж байх зуур Пилат дарснаасаа хаа нэг балган, нүдээ онийсхийн зочноо хараачлан байлаа. Пилат дээр ирсэн хүн нүдэнд дулаахан дугариг царайтай, бөндгөр хамартай, дунд зэргийн насны хүн аж. Үс нь тодорхой бус өнгөтэй. Одоо, хатаад ирэхийн үес, нэлээд гэгээрэх нь. Ямар үндэстэн болохыг тогтооход бэрх байх болов уу. Түүний царайг илтгэх гол шинж нь цайлган сэтгэл гэлтэй, гэтэл нүд нь, нарийн яривал яг нүд нь ч биш юмаа, ярилцаж байгаа хүн рүүгээ харж байгаа янз нь нөгөө цайлган царайг нь сэвтүүлэх аж. Ирсэн хүн угийн жижигхэн нүднийхээ бөлцийж хавагнасан юм шиг хачиндуу гэмээр зовхийг яльгүй анисхийжээ. Энэхүү онигор харцанд хор шаргүй бааш тодхон гэрэлтэнэ. Захирагчийн зочин егөөнд хувиа тавихгүй эр болов уу. Гэхдээ захирагчийн одоогийн зочны онигор нүдний тэрхүү егөөтэй харц гэнэ гэнэ ор сураггүй алга болж, хоёр нүд нь дүрлийн, нөгөө хүнийхээ хамар дээрээс аль нэг үл анзаарам толбо маш түргэн олж харах гэсэн мэт түүнийг цочир цоргин ширтэнэ. Энэ нь хормын төдийд үргэлжлэх бөгөөд тэгмэгц зовхи нь дахин бууж хоёр нүд нь онийхуйд харцанд нь цайлган сэтгэл, зальжин ухаан хослон тодрох болой.
Ирсэн зочин дахин нэг аяга дарс тогтоож, хэдэн хясаа илт амтархан залгиж, чанасан ногооноос дээжлэн амсаад нэг хэрчим мах иддээ.
Зооглож ханаад тэрээр дарсыг шагшин,
-Захирагч аа, гойд сайхан дарс байна, “Фалерно” биш биз дээ? хэмээв.
-’’Цекуба”, гучин настай дарс гэж захирагч уриалгахан хариулав. Зочин гараа зүрхэн тус хүргэж, цадтал идэж сайхаи болсноо илэрхийлээд, өөр юм идэхгүй гэж мэдэгдэв. Тэгвээс Пилат аягандаа дарс дүүргэхэд зочин мөн түүнийг дагалаа. Тэгээд хоёулаа аягатай дарснаасаа махтай таваг руу бага зэрэг хариулснаа захирагч дарсаа өргөж өндөр ДУУгаар,
-Бид бүхний төлөө, хамгийн эрхэм сайн хүн, ромчуудын эцэг, эзэн хаан чиний төлөө! гэж ерөөв.
Дараа нь аягатай дарсаа гүйцээн ууцгааж, зарц нар ширээн дээр жимс, домботой дарсыг үлдээж бусад идээ будааг хураалаа. Захирагч зарц нараа аанай л дохиж явуулаад баганасын дор зочинтойгоо хоёулхнаа үлдлээ.
-За тэгэхээр хэмээн Пилат аяархан ярьж эхлэв. -Энэ хотын хүн ардын сэтгэл санааны талаар та надад юу хэлэхсэн бол?
Тэрээр цэцэрлэгийн дэвсгүүдийн доор алтран бөхөж буй нарны сүүлчийн туяа туссан олон багана, байшингийн хавтгай дээврүүд рүү өөрийн эрхгүй харав.
-Захирагч аа, Ершалаимын хүн ардын сэтгэл одоо ханасан гэж бодож байна хэмээн зочин өчив.
-Тэгвэл замбараагүй явдал дахин гарах аюул байхгүй гэж нотолж болох нь ээ?
-Орчлон дээр ганцхан юмыг л нотолж болно, тэр бол аугаа их эзэн хааны хүч чадал гээд зочин захирагчийг эелдэгхэн харав.
-Эзэн хаан бурхадын авралаар урт наслах болтугай, улс даяараа энх амгалан байх болтугай гэж Пилат зочны үгийг залгуулан өгүүлээд хэсэг зуур чимээгүй болсноо, -Тэгвэл одоо цэргээ гаргаж болно гэж та болгоож байна уу? гэж асуув.
-Цахим легионы хороо гарч болно гэж би бодож байна гэж зочин хариулснаа, -Бүрмөсөн гарахын өмнө хот дундуур хэсэг сайхан жагсаал хийвэл зүгээрсэн болов уу гэж нэмж өгүүлэв.
-Маш сайхан санаа байна гэж захирагч сайшаав. -Нөгөөдөр тэр хороог гаргая, би өөрөө ч бас явна. Энэ ажлыг өнөөдөр хийж болдогсон бол түүний төлөө би мөн ч их юм өгөх байсан гэдгийг арван хоёр бурхныхаа галын сүлд, өвөг дээдсийнхээ онгоны нэрийг барьж танд андгайлъя.
-Захирагч Ершалаимд дургүй юм уу? гэж зочин цайлган сэтгэлээр асуув. -Болгоож үз, энэнээс найдваргүй газар гэж хорвоо дээр байхгүй гэж захирагч инээмсэглэн дуу алдав. - Байгалийнх нь тухайд бол бүр ярих ч юм биш! Би ийшээ арга буюу ирдэг юм, тэгээд ирэх тоолондоо бие муудна. За, энэнийг ч бас яахав гэж саная. Гэтэл эндхийн элдэв баяр наадмыг юу гэж санана... идтэн, шидтэн, илбэчин, ховсчин, сүрэглэсэн үй олон мөргөлчид... Сохроор шүтэгчид, ёстой мухар сүсэгтнүүд! Энэ жил Авралын эзэн залрана гэж гэнэт дүвчигнэсэн нь л гэхэд хичнээн их ажил удаж, ямар их хөрөнгө үрэв дээ! Энд чинь хэзээ бөөн цус нөж урсгасан муу хэрэг гарах бол доо гэхээс ганц мөч ч амар суух арга байхгүй. Зогсоо чөлөөгүй хэдэн цэргээ холхиулна, зогсоо чөлөөгүй зарга мэдүүлэг, хов жив уншина, тэрнийх нь тэн хагас нь намайг өөрийг минь муулсан байхыг яана гээч. Энэ бүхэн үнэхээр зовлонтой гэдгийг та зөвшөөрөх байлгүй. Ээ, хөөрхий, эзэн хааны алба биш бол ч!..
-Нээрэн, эндхийн баяр ч яггүй юм аа гэж зочин санал нийлэв.
-Одоогийн энэ баяр бушуухан дуусаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Тэгвэл би сая нэг эзэн хааныхаа эх нутагт буцаж очих боломжтой болно. Итгэнэ үү, байна уу, Иродын энэ балай байгууламж хэмээн захирагч баганасыг дагууд нь зааж ордныг тэгж хэлж байгаагаа ойлгуулаад, - Намайг солиоруулж гүйцэж байгаа юм. Би энд хонож чадахаа больсон. Орчлонд өөр ийм хачин зохиомжтой барилга байдгийг мэдэхгүй. За тэр яахав, хоёулаа ажлаа гүйцээж ярилцъя. Юуны өмнө асуухад, энэ хараал идэж ханашгүй Вар- равван таны сэтгэлийг зовоохгүй байна уу? гэв.
Чингэвээс зочин нөгөө гойд харцаараа захирагчийн хацар руу ширтэв. Гэтэл цаадах нь өөрийнхөө хормой дор үдшийн гэгээнд бүдгэрэн буй хотын тэрхэн хэсгийг ярвайсхийн хий харж, алс зүгт гунигт харцаа чиглүүлжээ. Зочны харц бас унтарч, зовхи нь бууж нүд нь онийлоо.
-Одоо Вар номхон хурга шиг гэм халгүй болсон байлгүй. Одоо хэрэг тарихад мань хүнд эвгүй шүү дээ хэмээн зочин мушилзан өгүүлэв.
-Дэндүү алдартай болчихсон гэж үү? хэмээн Пилат инээвхийлэн асуув.
-Захирагч асуудлыг маш нарийн ойлгож байна, та ч ерөөсөө л тэгдэг л дээ!
-Гэхдээ, юмыг яаж мэдэх вэ гэж захирагч санаашрангуй өгүүлээд, хар чулуун шигтгээтэй бэлзэг зүүсэн урт нарийхан хуруугаа гозойлгов. -Хэрэв хэрэгтэй бол...
-Өө, намайг Иудейд байгаа цагт Вар араасаа дагуулгүй ганц ч алхаж чадахгүй гэдэгт захирагч итгэл төгс байж болно.
-Одоо миний сэтгэл амарлаа, үгүй ер нь ч, таныг энд байх тоолонд миний сэтгэл байнга амгалан байдаг л даа.
-Захирагч дэндүү сайхан сэтгэлтэй шүү!
-За одоо цаазын тухай надад мэдээлнэ үү гэж захирагч хэлэв.
-Захирагч чухам юуг нь сонирхож байгаа бол?
-Цугларсан олны зүгээс дургүйцдээ илэрхийлэх оролдлого байсан уу, үгүй юу? Мэдээж, энэ л гол нь.
-Огт байгаагүй гэж зочин өчив.
-Маш сайн байна. Яг үхсэн эсэхийг та өөрөе шалгаж тогтоосон уу?
-Захирагч энэ тухайд итгэлтэй байж болно.
-Өө, юу юу... Шонд дүүжлэхийнхээ өмнө тэдэнд юм уулгасан уу?
-Тэгсэн. Харин тэр хүн уухаас татгалзсан гээд зочин нүдээ анив.
-Хэн нь вэ, тэр чинь? гэж Пилат асуув.
-Өршөөгөөрэй, Игемон! гэж зочин дуу алдав. -Би нэрийг нь хэлсэнгүй юу? Га-Ноцри.
-Солиотой амьтан! гээд Пилат, яагаад ч юм бэ, царайгаа хувиргав. Зүүн нүднийх нь зовхи татлаа. -Наранд түлэгдэж үхэх гэж байж. Хууль ёсоор өгч байгаа юмнаас татгалзахын учир юу байна? Юу гэж хэлж татгалзаж байх юм?
Зочин дахиад нүдээ аньснаа,
-Тэр амь насыг нь хороолоо гэж буруутгахгүй, талархаж байна гэж хэлсэн хэмээн өчив.
-Хэнийг? гэж Пилат бүдэгхэн асуув.
-Игемон, тэр үүнийг хэлээгүй.
-Тэр чинь цэргүүдийн дэргэд ямар нэг юм номлох гэж оролдоогүй биз?
-Үгүй ээ, Игемон, тэр чинь энэ удаа их дуу цөөнтэй байсан. Ганцхан юм хэлсэн, тэр нь, хүний хамгийн гол согогны нэг бол хулчгар зан гэж үзэж байгаагаа хэлсэн.
-Яалаа гэж ингэж хэлэв? хэмээхдээ захирагчийн дуу гэнэтхэн өөр болж буйг зочин мэдрэв.
-Үүнийг ойлгохын аргагүй байсан. Ер нь хачин зан аягтай байсан шүү, гэвч ерөөсөө тийм юм чинь дээ. -Юу нь хачин байв?
-Тэнд байсан хүмүүсийн нүд рүү эгцэлж харах гэж туж оролдоод байсан, бас аргаа барсан янзтай туж мушилзаад байсан.
-Өөр юмгүй юу? гэж захирагч сөөнгөтөн асуув.
-Өөр юмгүй.
Захирагч өөртөө дарс аягалахдаа аягаараа ширээ түншчихэж. Тэгээд ёроолгүй уучихаад ийн өгүүлэв:
-Байдал ямар байна вэ гэхээр, бид түүнийг талархагч, дагалдагч хэн нэгнийг наад зах нь энэхэн үестээ илрүүлж чадахгүй ч гэсэн ерөөсөө тийм хүмүүс огт байхгүй гэж нотлож болохгүй.
Зочин толгойгоо духайлган анхааралтай сонсож байна.
-Тийм учраас ямар нэгэн санаанд оромгүй явдал гаргахгүй байхын тулд хэмээн захирагч үргэлжлүүлэв.
-Цаазлуулсан гурвын шарилыг нэн даруй илүү дэлүү чимээ шуугиангүй нууцаар сэмхэн оршуулж газрын хөрснөөс тонилгон үүнээс хойш, түүнээс цааш чихэнд чимээгүй, хаданд цууриагүй болгохыг танаас хүсч байна.
-Мэдлээ гүйцэтгэе, Игемон гээд зочин боссоноо, -Түвэгтэй бөгөөд хариуцдагатай ажил учраас би ингээд шууд явахыг болгоохсон болов уу гэж өгүүлэв.
-Байзаарай, жаахан суузна хэмээн Пилат зочноо дохиж суулгав. -Саяныхаас гадна хоёр ч зүйл байна. Хоёрдахь нь, та Иудейн захирагчийн дэргэдэх нууц албаны эрхлэгчийн хүнд хүчир албан тушаалд зүтгэхдээ асар их гавьяа байгуулж байгаа учир энэ тухай Ромд илтгэхэд надад нэн таатай байх болно.
Тэгвээс зочны царайд ягаан туяа сууж, босч мэхсхийгээд,
-Би эзэн хааны албанд үүрэгт ажлаа хийж яваагаас цаашгүй билээ гэж өгүүлэв.
-Гэхдээ танаас зориуд хүсэх зүйл байна хэмээн Игемон үргэлжлүүлэв. -Хэрэв таныг эндээс шилжүүлж дэвшүүлэх санал тавивал түүнийг хүлээж авахгүй эндээ үлдэхийг би танаас хүсч байна. Би танаас яасан ч салмааргүй байна. Таныг өөр ямар нэг аргаар урамшуулна биз.
-Игемон, таны удирдлага дор алба хаших нь миний хувьд аз завшаантай хэрэг.
-Надад энэ их таатай байна. За, гуравдахь зүйл. Энэ бол... нөгөө, хэн билээ... Кириафын Иудатай холбоотой асуудал. Үүнийг сонсмогц зочин захирагчийг нөгөө нэг харцаараа харснаа, ёсоо даган тэр харцаа унтраав.
-Иуда тэр солиотой философчийг гэртээ сайхан загнаж дайлсан, түүнийхээ төлөө мөнгө авсан юм шиг яриа байна хэмээн захирагч дуугаа намсган өгүүлэв.
-Авна гэж нууц албаны дарга Пилатыг залруулав.
-Хэр их мөнгө юм бол?
-Игемон, үүнийг хэн ч мэдэхгүй.
-Та хүртэл үү? хэмээн Игемон гайхах дүр үзүүлэн цаадахдаа саймшрав.
-Харин тийм ээ, би хүртэл мэдэхгүй гэж зочин тайван хариулаад,
-Харин тэр мөнгөө өнөөдөр орой авна гэдгийг би мэдэж байна. Өнөөдөр түүнийг Каифын ордон руу дуудсан байгаа.
-Ээ муу Кириафын шунахай өвгөн, тэр хүн чинь өвгөн биз дээ? гээд захирагч инээмсэглэв.
-Захирагч алдана гэж хэзээ ч байхгүй, харин энэ удаа андуурчихлаа гэж зочин уриалгахан өгүүлэв. -Кириафын хүн чинь залуу хүн.
-Үгүй ээ ер! Та түүний тодорхойлолтыг надад өгч чадах уу? Мухар сүсэгтэн үү?
-Өө, үгүй шүү, захирагч аа.
-За, тийм байж. Өөр ямар нэг юм?
-Их сайхан залуу.
-Өөр? Магадгүй, ямар нэгэн шуналтай байж мэдэх юм?
-Захирагч аа, энэ том хотод хүн болгоныг тэгтлээ тодорхой мэдэх хэцүү л дээ...
-Өө, Афраний, тэгж ярьж болохгүй! Та гавьяагаа дарж болохгүй!
-Захирагч аа, түүнд нэг л шунал бий гэснээ зочин хормын төдий түгдэрч, -Мөнгөний шунал гэж нэмж өгүүлэв.
-Юу хийдэг хүн юм?
Афраний дээшээ харж бодолхийлснээ,
-Нэг хамаатныхаа арилжааны мухлагт ажилладаг юм.
-Тийм бий, а-хаан, а-хаан гээд захирагч чимээгүй болж, тагтан дээр хүн буй эсэхийг эргэж харснаа, -Тэгэхээр нэг ийм юм байна: Түүнийг өнөө шоно хутгалж хорооно гэсэн мэдээ надад ирээд байгаа юм гэв.
Үүнийг сонссон зочин захирагч руу нөгөө харцаа шидсэн төдийгүй хэсэг зуур тийнхүү харж байснаа,
-Захирагч аа, та намайг дэндүү магтана лээ. Миний тухай дээш нь илтгэх хэрэггүй гэж би бодож байна. Надад тийм мэдээ байхгүй гэж хэлэв.
-Таныг хамгийн дээд шагналаар шагнах хэрэгтэй, гэхдээ тийм мэдээ бол байгаа шүү гэж захирагч хариулав.
-Энэ мэдээг хэн өгснийг зориглож асууж болохсон болов уу?
-Энэ тухай одоохондоо яримааргүй байна, та болгоож үзээрэй, тэгээд ч энэ мэдээнүүд бүрхэг, нотолгоо байхгүй, тохиолдлын чанартай зүйл. Гэхдээ би бүхнийг заавал урьдчилан харж байх ёстой. Миний албан үүрэг тэр. Миний зөн совин намайг хэзээ ч хуурч байгаагүй болохоор би давын өмнө зөн совиндоо итгэх үүрэгтэй. Мэдээллийн дагуу бол энэ наймаачны муухай урваж тэрсэлсэнд дургүйцсэн Га-Ноцрийн нууц андуудын аль нэг нь хамсаатнуудтайгаа хуйвалдан өнөө шөнө түүнийг алж, урвасныхаа хөлсөнд авсан мөнгийг нь “Хараал идсэн мөнгийг буцаалаа!” гэсэн зурвасын хамт их ламынх руу сэмхэн хаях гэж байгаа гэнэ.
Нууц албаны дарга нөгөө гайхсан харцаа Игемон руу илгээхээ больж, харин нүдээ онийлгон түүнийг сонсож байв. Пилат яриагаа үргэлжлүүлсээр.
-Баярын шөнө тийм бэлэг авахад их ламд хэр таатай байх бол, та бод доо?
-Таагүй төдийгүй миний бодлоор бол, бөөн хэрүүл уруул үүсгэнэ гэж зочин өчив.
-Би ч бас тэгж бодож байна. Чухам энэ учраас таныг энэ асуудлыг хөөцөлдөөч, өөрөөр хэлбэл, Кириафын Иудаг хамгаалах бүх талын арга хэмжээ аваач гэж хүсч байна.
-Игемоны тушаалыг ёсоор болгоно. Гэхдээ би Игемоныг тайвшруулах ёстой хэмээн Афраний эхлэв. -Юу гэвэл, тэр хорон санаатнуудын санаархлыг биелүүлэхэд нэн хэцүү. Бодоод үзье л дээ гээд зочин эргэж харснаа, -Хүнийг хайж олоод, хутгалж хороогоод, бас хэдэн мөнгө авсныг нь шалгааж мэдээд, за тэгээд аргыг нь олж Каифад мөнгийг нь буцааж өгнө, энэ бүх ажлыг ганц шөнөд үү? Өнөөдөр үү? гэж эргэцүүлэн өгүүлэв.
-Тэглээ ч гэсэн түүнийг өнөөдөр л хорооно доо гэж Пилат зөрүүдлэв. -Миний совин татаад байна гэж би танд хэлээд байна шүү! Миний совин намайг хуурч байсан удаа байхгүй гээд захирагчийн нүүр татвасхийн хоёр алгаа түргэн түргэн үрэв.
-Мэдлээ хэмээн зочин дуулгавартай өгүүлэн босч цэх болсноо гэнэтхэн ширүүлж, -Тэгээд хороочих юм биз дээ, Игемон? гэж асуув.
-Тийм. Таны бүхнийг гайхуулдаг уран чадварт л ганц найдвар тавьж байна.
Зочин цуван доторхи нүсэр бүсээ засаад,
-Танд баясан жаргахын ерөөл айлтгая хэмээв.
-Өө, тийм хэмээн Пилат аяархан дуу алдав. -Би бүр таг мартчихаж! Би танд өртэй шүү дээ!..
Зочин хэрдхийн гайхшрав.
-Захирагч, та надад ямар ч өргүй шүү.
-Яагаад байхгүй гэж! Намайг Ершалаимд орж ирэхэд баахан гуйлгачин... санаж байгаа биз дээ, би тэдэн рүү мөнгө цаидах гэсэн чинь надад юу ч байгаагүй, тэгээд би танаас аваагүй юу.
-Өө, захирагч аа, тэр чинь өчүүхэн зүйл!
-Өчүүхэн зүйлийг ч гэсэн санаж байх хэрэгтэй.
Тэгээд Пилат эргэж сандал дээр тохоотой цувныхаа дороос арьсан ууттаГ; ым гаргаж зочинд өгөв. Цаадах нь түүнийг мэхийн ёслож аваад цуван дотуураа далд хийлээ.
-Оршуулгын тухай, бас Кириафын тухай илтгэлийг би өнөө шөнө хүлээж байя, Афраний, дуулаа биз, өнөөдөр шүү. Таныг ирэнгүүт намайг сэрээх тушаал харуулд өгчихнө. Би таныг хүлээж байя! гэж Пилат хэлэв.
-Есоор болгоё гээд нууц албаны дарга тагтан дээрээс эргэн гарч одлоо. Түүний хөлийн чимээ талбайн нойтон элсэн дээгүүр хужигнаснаа хоёр арслангийн хоорондох гантигаар тожигнон өнгөрөх нь сонсдов. Тэгснээ эхлээд хоёр хөл нь, дараа нь их бие нь, эцэст нь юүдэн нь далд орон алга боллоо. Чингэвээс нар хэдийн жаргаж бүрий болж байгааг захирагч сая мэдрэв.


Top
   
PostPosted: Aug.04.16 4:35 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
XXVI бүлэг. ОРШУУЛГА

Захирагчийн гадаад төрх эрс өөрчлөгдсөний шалтгаан нь энэ харуй бүрий ч байж магадгүй. Тэрээр харсаар байтал нүдэн дээр өтөлж, нуруу нь бөгцийгөөд ирэх шиг, түүнээс гадна сэтгэл нь нэг л янзгүй болчихов. Нэг удаа эргэж, аравч дээр нь цув тохоостой хоосон сандал руу харснаа, яагаад ч юм, овсхийн цочлоо. Баярын шөнө ойртож, үдшийн сүүдэрт юу ч, яаж ч харагдаж мэдэх тул хоосон сандал дээр нь хэн нэгэн сууж байх шиг ядарсан захирагчид санагдаа биз. Захирагч дотроо хулчганан, цуваа хөдөлгөж үзсэнээ байранд нь орхиод, тагтан дээгүүрээ нааш цааш шогшлоо. Шогшох зуураа нэг бол хоёр алгаа үрэн, нэг бол ширээ рүүгээ очиж аяганаасаа барьж авч, нэг бол зогтусан эрээн шал руу ямар нэгэн бичиг олж унших гэсэн юм шиг, тэгсэн хэрнээ зорилгогүй харцаар гөлрөнө.
Тэрээр өнөөдрийн дотор хоёр ч удаа гунигт автав. Захирагч сэтгэлийнхээ зовлонгийн учрыг олох гэж өглөөний гол таслам өвчнөөс яльгүй битүү хөндүүр үлдсэн чамархайгаа үрэн байж хүчлэн бодлоо. Тэгээд учрыг дорхноо олсон боловч өөрийгөө хуурахыг хичээлээ. Өнөөдөр өдөр нэг зүйлийг эргэлт буцалтгүй алдсан нь мань хүнд тодорхой бөгөөд одоо болохоор тэр алдсан зүйлээ яль бүлхэн үйлдлээр, хамгийн гол нь, нэгэнт оройтсон үйлдлээр засах санаатай байна. Өөрийгөө юу гэж хуурах гээд байна вэ гэхээр, одоогийн, энэ оройны үйлдлүүдээ өглөөний ял зааснаас дутуугүй чухал зүйл гэж өөртөө итгүүлэх гээд байгаа аж. Гэвч энэ нь нэг л олигтой болж өгөхгүй царайтай.
Тэрээр шогшиж яваад нэг эргэхдээ огцомхон зогтусч исгэрлээ. Хариуд нь чанга хөв хөв хуцах дуу гарч, цэцэрлэг дотроос тагт руу шармал гархин хүзүүвчтэй, соотон чихтэй том саарал нохой үсрэн гарч ирэв.
-Банга аа, Банга аа гэж захирагч аяархан дуудав.
Нохой хойт хоёр хөл дээрээ босч, урд хоёр хөлөөрөө эзнийхээ мөр рүү цоройж, золтой л шалан дээр дараад унагачихсангүй, хацрыг нь долоолоо. Захирагч сандалдаа суухад Банга хэлээ унжуулан уухилсаар хөлд нь хэвтээд өгөхүйд энэ аюумшиггүй нохойн орчлон дээр ганц айдаг юм нь аянгатай бороо, тэр нь нэгэнт дууссанд баярлан буй, түүнчлэн өөрийнх нь хайрлан хүндэтгэж явдаг хорвоогийн хамгийн мундаг хүн, бүх хүнд лүндэн буулгагч гэж үздэг, чухамхүү түүнийхээ буянаар л нохой ч өөрөө эрх ямбатай, дээд төрлийн онцгой амьтан болсон хэмээн үздэг тэр хүнийхээ дэргэд дахиад ийнхүү байж байгаадаа баярлан буй нь хоёр нүдэнд нь илхэн ажгуу. Гэхдээ хэвтэж тухлангуут нохой эзэн рүүгээ харалгүй, бүрэнхий нөмөрч буй цэцэрлэг рүү харж байгаа хэрнээ эзэнд нь гай барцад тохиосныг тэр даруй ойлгов. Тийм учраас босч, хажуугаар нь орон цувны хормойг нойтон элс болгоод захирагчийн өвдөг дээр урд хоёр хөлөө дэвсэн толгойгоо тавилаа.
Бангын энэ үйлдэл эзнээ тайтгаруулах, гай зовлонг хамтдаа туулахад бэлэн гэдгээ харуулах гэснээс зайлаагүй байх. Үүнийгээ эзэн рүүгээ хулмаганах харц, сэртэлзэн соотолзох чихээрээ илэрхийлэхийг оролдох аж. Тийнхүү энэ хоёр, бие биенээ хайрладаг хүн, нохой хоёр баярын шөнөтэй тагтан дээр золголоо.
Энэ хооронд захирагчийн зочин бөөн ажилтай явлаа. Тэрээр тагтны урд талын цэцэрлэгийн дээд талбайгаас дараачийн дэвсэг рүү шатаар бууж, баруун тийшээ эргээд ордны дэвсгэр дотор буй хуарангууд руу гарч ирэв. Эдгээр хуаранд захирагчийг дагалдан Ершалаимд ирсэн хоёр зуут, түүнчлэн захирагчийн нууц харуул буюу энэ зочны өөрийнх нь захирдаг албатууд байрлацгаажээ. Зочин хуаранд нэг их удсангүй, арван минут л болсон болов уу, харин энэхүү арван минутын дараа хуарангийн хашаан дотроос газар ухах элдэв багаж, торхтой ус ачсан гурван тэрэг гарлаа. Түүнийг саарал цувтай арван таван морьтон дагалджээ. Морьтон дагасан хөсөг тэрэг ордны дэвсгэрээс арын их хаалгаар гарч, барууг; зүгийг барьж явсаар хотын хэрэмний хаалганаас гараад, эхлээд жимээр явж Вифлеемийн замд хүрч, түүгээр хойт зүгийг чиглэн Хевроны хаалганы тэндэх уулзварт очоод, өдөр ял заагдагсадтай цуваа явж байсан Яффын зам руу эргэж хөдөлцгөөв. Энэ үед нэгэнт бүрэнхий нөмөрч газар тэнгэрийн савслагаас cap цухуйж байлаа.
Хөсөг тэрэг дагалдах багийн хамт явснаас хойш төдий л удалгүй захирагчийн зочин ч хуучирсан урт хар нөмгөн цамц сольж өмсөөд, ордны дэвсгэрээс мордлоо. Зочин харин хотоос гадагш биш хот руу зүглэжээ. Хэсэг хугацааны дараа их сүмийн хойт талаас яг залгаа байрласан Антонийн цайз руу түүний очиж явааг харж болох байлаа. Зочин цайз дотор бас нэг их удсангүй, дараа нь түүний ул мөр Доод хотын орооцолдсон муруй тахир гудамжнаас илэрчээ. Зочин унаагаа юүлчихээд луусаар ирсэн ажээ.
Хотыг сайн мэдэх зочин хэрэгтэй гудамжаа олж цөхсөнгүй. Энд хэд хэдэн герег мухлаг, түүний дотор хивсний нэг мухлаг байдаг учраас Герегийн гудамж нэртэй. Зочин чухамхүү тэр мухлагийн үүдэнд лууснаасаа бууж, хаалганы хажуугийн цагаригнаас унаагаа уяв. Мухлаг хэзээний хаагаад үүдээ түгжчихэж. Зочин мухлагийн үүдний хажуу талын явган хаалгаар ортол “п” хэлбэрийн
саравч тойруулан барьсан жижгэвтэр хашаа байх ажээ. Зочин хашаан дотор нэг булангаар эргэмэгц гадна ханаар нь ороонго өвс асч ургасан суудаг байшингийн чулуун сэхээвч рүү тулж ирэв. Тэгээд орчноо харав. Жижигхэн байшинд ч, саравчнуудад ч гэрэл хараахан асаагаагүй учир харанхуй байв. Зочин,
-Низа! гэж аяархан дуудав.
Үүний хариуд хаалга хяхтнан, үдшийн бүрэнхийд нөмрөггүй залуухан бүсгүй сэхээвч рүү гарч ирэв. Тэрээр хэн ирснийг мэдэх гэж сэхээвчний хайсан дээгүүр бөхийн сандарсан байдалтай ийш тийш харав. Ирсэн хүнийг танингуут саймшран инээмсэглэж, толгой дохин, гараараа даллав.
-Чи ганцаараа байна уу? гэж Афраний герегээр аяархан асуув.
-Ганцаараа гэж сэхээвчин дээр буй хүүхэн шивнээд, -Манай нөхөр өглөө Кесарий явсан. Гэхдээ зарц авгай байгаа гэж дахин шивнэснээ, “ор” гэсэн утгаар хаалга руугаа дохилоо. Афраний нэгэнтээ эргэж харснаа чулуун довжоогоор өгсөв. Үүний дараа хүүхэн тэр хоёр дотогшоо орж далд оров.
Афраний энэ хүүхнийд бүр ч удсангүй, их л сайндаа таван минут болж. Үүний дараа мань хүн эднийхийг орхиж, юүдэнгээ нүдээ хүртэл буулгаад гудамж руу гарлаа. Энэ үес айлууд гэрлээ барьж эхэлсэн ч гадаа өчнөөн амьтан холхилдсон хэвээр тул луустай Афраний унаатай, явган хүмүүсийн урсгал дунд уусч алга болов. Түүний цаашдын замыг хэн ч эс мэдэх болой.
Афранийн Низа гэж нэрлэсэн хүүхэн ганцаар үлдэнгүүт яаравчлан хувцсаа сольж эхлэв. Харанхуй өрөөнд хэрэгтэй хувцас хунараа олоход хичнээн түвэгтэй байсан ч тэрээр гэрлээ ч асаасангүй, зарцаа ч дуудсангүй. Гагцхүү бүх юм бэлэн болж, толгой дээгүүрээ хар нөмрөгөө нөмөрсөн хойно байшин дотор сая түүний дуу гарав.
-Намайг хүн сураглавал Энентийнд очихоор явсан гэж хэлээрэй.
Харанхуйгаас хөгпшн зарц авгайн үглэх дуу сонсодпоо:
-Энентийд ээ? Үгүй, энэ Энента юу? Нөхөр чинь тийшээ очиж байхыг хорьсон шүү дээ! Чиний тэр Энента чинь эрчүүдийн зуучлагч! Нөхөрт чинь хэлнэ дээ...
-За, за, дуугай бай гэчихээд Низа байшингаасаа сүүдэр мэт гулсхийн гарав. Түүний задгай шаахай хашааны
341
чулуун дэвсгэр дээгүүр тожигнолоо. Зарц үглэж дуулсаар сэхээвчний хаалгыг хаав. Низа гэрээ орхин одов.
Яг энэ үед Доод хотын өөр нэг гудамнаас, хотын олон цөөрмийн нэг рүү довжоолон буудаг тахир гудамнаас, битүү тал нь гудам руу, цонхон тал нь дотогшоо хашаа руугаа харсан үзэмж муутай нэг байшингийн явган хаалганаас мөр рүүгээ унжсан цэвэрхэн цагаан алчууртай, хормой нь цацагтай гоёлын шинэхэн хүрэмтэй, арьс нь хяхарсан доо шинэ задгай шаахайтай, нямбай танасан эрүү сахалтай залуухан эр гарчээ. Их баярыг тохиолдуулан байдгаараа гоёсон бөгтөр хамартай сайхан залуу баярынхаа зоогийг барих гэж гэр рүүгээ яарсан хүмүүсийн хажуугаар жавхаатай алхлан, айлын цонхнуудад уралдах мэт гэрэл асч буйг ажиглан явлаа. Энэ залуу сүмийн гүвээний хормойд орших их лам Каифын орд руу захын хажуугаар гарч очдог замаар өгсөв.
Хэсэг хугацааны дараа түүнийг Каифын хашаа руу орж явахыг харж болох байлаа. Бас нэг хэсэг хугацааны дараа энэ хашааг орхин одож буйг харж болох байлаа.
Дэнлүү, бамбар гэрэлтэн, баярын хөл үймээн хөлхсөн ордонд очсоныхоо дараа залуу хархүү улам жавхаатай, улам баяртай алхах бөгөөд буцаад Доод хот руугаа хөл нь хөнгөрөн жирийв. Нэг гудамжаар явсаар захын талбайтай нийлдэг булан дээр очтол бужигнаж хөлхсөн олон хүний дотор хар нөмрөгөө нүдээ хүртэл буулгасан, бүжиглэх мэт сэвэлзүүлсэн зэнзгэр бүсгүй хажуугаар нь гарч өмнө нь орлоо. Энэ хүүхэн сайхан залууг гүйцэж түрүүлэхдээ агшин төдийд нөмрөгөө жаахан сөхөж, түүн рүү харц чулуудсанаа алхаагаа саасангүй, гүйцэж түрүүлсэн хүнээсээ бушуухан далд орохыг оролдох мэт харин ч хурдаа нэмэв.
Залуу хархүү тэр хүүхнийг анзаарсан төдийгүй хэн болохыг нь яг таньж, таньсан даруйдаа хэрдхийн цочиж, түүний араас харан учраа олохгүй зогтуссанаа, дорхноо хойноос нь шамдан нэхэв. Тэрээр домбо бариад явж байсан нэг хүнийг дайрч унагачихаа алдан тэмүүлж байж, хүүхнийг гүйцэж очоод сэтгэл догдлон амьсгаадаж,
-Низа! хэмээн дуудав.
Хүүхэн эргээд нүдээ онийж, тээршаасан хүйтэн царай гаргаж, герегээр,
-Өө, Иуда, чи юу? Би чамайг эхлээд таньсангүй шүү. Гэхдээ энэ бол сайн зүйл. Хэрэв хэн нэгнийг таниагүй бол тэр хүн баяждаг гэдэг үг бий... гэж гудиггүй хэлэв.
Сэтгэл нь хөдөлсөндөө зүрх нь торонд орсон шувуу шиг тонгочин булгилахад Иуда дуу нь тасалдаж, бас хөнддөнгийн хүмүүс сонсох вий хэмээн болгоомжилж,
-Низа, чи хаачиж яваа чинь энэ вэ? гэж шивнэн асуув.
-Хаачихаар нь чи яах нь вэ? гэж Низа алхаагаа саан, Иуда руу дээрэлхүү харж хариулав.
Тэгвээс Иудагийн дуунд хүүхдийн хоолойны аяс илэрч мань хүн сандран:
-Юу гэсэн үг вэ?.. Бид хоёр чинь тохирсон шүү дээ. Би чам дээр очих гэсэн юм. Чи өнөө оройжингоо гэртээ байна гэсэн... хэмээн шивнэв.
-Үгүй ээ, больсон, би уйдаад байсан юм гээд Низа маяглаж доод уруулаа цорвойлгоход Иудад амьдралдаа үзсэн хамгийн хөөрхөн түүний царай улам хөөрхөн болох шиг санагдав. Танайхны баяр болж байна, гэтэл намайг яа гэж тушаахсан бол? Чамайг сэхээвчин дотор яаж санаа алдаж байгааг чагнаад суугаад байх хэрэг үү? Нэмэрт нь зарц манай нөхөрт алтан хошуу хүргэчихнэ гэж айгаад сууж байх уу? Үгүй, болъё чи минь, би хотоос гадагш гарч гургалдайн дуу сонсохоор шийдсэн.
-Хотоос гадагш гэнэ үү? Ганцаараа юу? гэж самгардсан Иуда асуув.
-Мэдээж, ганцаараа гэж Низа хариуллаа.
-Би чамд хань болъё, за юу гэж Иуда амьсгаадан гуйв. Тэрээр орчлон дээрх бүх юмыг умартан ухаан санаа нь самуурах шиг болж, Низагийн одоо хар мэт харагдах угийн цэнхэр нүд рүү царайчилсан харцаар ширтлээ.
Низа юу ч хэлэлгүй алхаагаа түргэсгэв.
-Низа, чи яагаад дуугарахгүй байна? гэж Иуда түүнтэй алхаа нийлүүлэх зуур гоморхон асуув.
-Чамтай байхад би уйдахгүй юу? гэж гэнэтхэн асуугаад Низа зогсчихлоо. Иудагийн бодол бүр хутгалдаж гүйцэв.
-За, яахав, цуг явъя гэж Низа эцэст нь зөөлрөв.
-Харин хаашаа явах вэ?
-Байз... энэ нэг хашаа руу орж тохиръё, тэгэхгүй бол аль нэг танил маань харчихаад дараа нь намайг нууц амрагтайгаа гудамжинд цуг байсан гэж цуурхах вий гэж би айж байна.
Тэгмэгц Иуда, Низа хоёр зах дээрээс алга болов. Тэр хоёр нэг байшингийн хөндий үүдэн дор шивэгнэлдэх аж.
-Чи чидун модот эдлэн рүү оч хэмээн Низа үүд рүү орж ирж буй хувинтай хүнээс нүүр буруулан нөмрөгөө нүд рүүгээ дарж шивэгнэв.
-Кедроноос цааш, Гефсимани руу шүү, ойлгов уу?
-Мэдлээ, мэдлээ.
-Би түрүүлээд явна. Чи яг миний араас явж болохгүй, сайн холдох хэрэгтэй. Би түрүүлээд явчихна... Их шуудуу гарангуут... чи агуй хаана байдгийг мэдэх үү?
-Мэднэ, мэднэ...
-Жимс тослуурын хажуугаар дээшээ яваад агуй руу эргээрэй. Би тэнд байж байя. Харин яг одоо миний араас явж болохгүй шүү, тэвчээртэй бай, эндээ хүлээзнэ гэчихээд Низа Иудатай ярьж байгаагүй юм шиг хөндий үүднээс гараад явчихав.
Иуда толгойд нь бужигнан буй олон санааг эмхлэх гэж оролдон нэг хэсэг ганцаараа байзнав. Олон бодлын дотор ахан дүүсээрээ цуглаж баярын гүнцэг барихад эзгүй байснаа юу гэж тайлбарлах вэ гэсэн асуулт гарлаа. Иуда зогсоогоороо нэг худдаа юм зохион бодсон боловч сэтгэл нь хөөрөөд олигтой бодож бэлтгэж чадсангүй, хөл нь түүний эрх зоргоос гадуур хар аяндаа аваад жирийчих нь тэр.
Одоо мань хүн замаа өөрчлөн, Доод хот руу явахаа больж буцаад Каифын орд руу эргэв. Тэрээр одоо орчип тойрноо бүдэг бадагхан харж байлаа. Их хотод баяр нэгэнт эхлэчихэж. Одоо түүний эргэн тойронд цонх болгоноос гэрэл цацрах төдийгүй ерөөл магтаалын үг цуурайтаж байна. Ганц нэг хожимдсон хүн илжгээ ороолгон, хөөрхий адгуусыг буруутган хашгична. Иуда хөлийнхөө эрхшээлд яваа болохоор Антонийн хагтсан аймшигт цамхгууд хажуугаар нь жирэлзэн өнгөрснийг анзаарсангүй, цайзан дотроос хүнгэнэх үхэр бүрээн дууг ч сонссонгүй, Ромын морьт харуулынхны бамбарын гэрэлд түүний явж буй зам гологнон гэрэлтэж байсан ч тэднийг огт тоосонгүй. Иуда цамхгийг өнгөрөнгүүт эргэж харвал сүмийн дээр жигтэйхэн өндөрт асар том таван салаа хоёр дэнлүү асаатай байх нь үзэгдэв. Иуда түүнийг ч олигтой тогтож харсангүй, харин Ершалаимын дээгүүр улам бүр хөөрч буй цорын ганц тэнгэрийн дэнлүү-саран дэнлүүтэй гэрлээрээ өрсөлдөх урьд хожид үзэгдээгүй арван том дэнлүү Ершалаимыг дээрээс нь гийгүүлэн байх шиг санагджээ. Одоо Иудад аливаа юм ямар ч падгүй учир тэрээр хотоос л бушуухан гарахын түүс болж, Гефсиманы хаалга руу яаравчлав. Гудамжинд яваа хүмүүсийн ар өврөөр мань хүний өмнө бүжиглэх мэт дэрвэлзсэн нэгэн
ДҮР зуралзан өөрийг нь хөтлөн дагуулаад байх шиг үе үе санагдана. Энэ худлаа нь мэдээж, Низа аль хэзээ түрүүлээд арилаад өгснийг Иуда ойлголгүй яахав. Иуда арилжааны мухлагуудын хажуугаар шогшуулан өнгөрч, төдөлгүй Гефсиманы хаалган дээр тавьж хүрэв. Хэдийгээр тэвчиж ядан байвч тэнд саатахаас өөр аргагүй боллоо. Тэр хаалгаар дотогшоо тэмээ оруулж байх нь таарчээ. Дараа нь залгаад сирийн цэргийн харуул орж ирэв. Иуда тэднийг дэмий л дотроо зүхнэ...
Гэвч дуусахгүй юм гэж байх биш. Бачимдсан Иуда хэдийн хотын хэрэмний цаана гарчээ. Зүүн гар талд нь жижигхэн оршуулгын газар, түүний ойролцоо мөргөлчдийн хэдэн эрээн асар байхыг Иуда харав. Тэрээр сарны гэгээ туссан шороотой замыг хөндлөн гараад, Кедроны шуудууг түүгээр гатлахаар шуурхайллаа. Хөл дор нь ус намуухан хоржигнон урсана. Тэрээр чулуу дамжиж харайлгасаар нөгөө Гефсиманы талын эрэг дээр гарч ирээд, цэцэрлэгийн дээд талын зам хов хоосон буйг үзэж ихэд баярлав. Чидун модот эдлэнгийн дутуу нурсан их хаалга нэг их холгүй харагдана.
Бүгчим хотоос гарч ирсэн Иудад хаврын шөнийн цэнгэг агаар мансуурам сайхан байлаа. Гефсиманийн талбайн цэцэрлэгээс хуайс, замбаганы үнэр нэл нэлхийн ханхлана.
Эдлэнгийн газрын хаалга манаачгүй болохоор тэр хавьд хүн хар алга, Иуда тийнхүү хэний ч нүдэнд эс өртөн төдөлгүй нэвсгэр мөчиртэй чидун моддын сүүдэр доогуур орж гүйв. Зам өгсүүр учир Иуда амьсгаадан дээшлэв. Модны сүүдэр бүхэлдээ битүү, хааяа сийрэхээрээ Низагийн хартай нөхрийн наймаалдаг хивсний хээг санагдуулна. Хэсэг хугацааны дараа Иудагийн зүүн гар талд, ойн цоорхойд нүсэр том чулуун тээрэм, бас баахан торх овоолсон жимсний тослуур зурсхийв. Цэцэрлэгт хүн хар алга. Энэ хавийн ажил аль нар жаргахад дуусчээ. Цэцэрлэгт хэн ч байхгүй болохоор Иудагийн дээр одоо гагдхүү гургалдайн дуу хангинах аж.
Иуда зорьсондоо хүрэх тун ойртлоо. Харанхуйд ингэсхийгээд баруун гар талд нь агуй дотор гоожиж байгаа усны зөөлхөн чимээ сонсдоно гэдгийг мань хүн мэдэж байв. Тэгтэл ч санаснаар болж Иуда усны чимээг сонсов. Сэрүү татасхийгээд явчихлаа.
Тэрээр явдлаа сааж,
-Низа! хэмээн аяархан дуудав.
Гэтэл Низагийн оронд нэг бахим эр бүдүүн чидун модноос ховхрох адил зам руу ухасхийн гарч ирлээ. Түүний гарт нэг юм гялсхийснээ тэр даруй унтрав.
Иуда арагшаа ухартусан,
-Э-ээ! гэж сулхан дуу алдав.
Хоёрдахь хүн түүний замыг боогоод авлаа.
Өмнө нь зогсож буй эхний хүн Иудагаас,
-Сая хэдийг авав? Амьтайгаа үлдье гэж байгаа бол хэл! гэж зандрав.
Иудагийн зүрхэнд горьдлого гялсхийв. Тэгээд аргаа барсан дуугаар,
-Гучин мөнгөн зоос! Гучин мөнгөн зоос! Авсан бүх мөнгө надад байна. Энэ байна! Үүнийг авцгаа, амийг минь өршөө! гэж хашгичив.
Өмнө нь байсан хүн Иудын гараас түрийвчийг нь нүд ирмэх зуурт шүүрэн авлаа. Мөн тэрхүү хоромд Иудын ар талд хутга цахилгаан мэт гялсхийж хүүхэмсэг хархүүгийн далан доогуур ивхийгээд явчихав. Иуда хуруу нь атиралдсан гараа дээш нь сарвайн урагшаа үхэдхийн цоройв. Урд талын хүн түүнийг хутгаараа тосон авахуйд зүрхэнд нь балтагтаа тултал зоогдов.
-Ни... за... хэмээн Иуда өөрийнхөө цонгиносон залуу дуугаар бус ялархаж паргисан дуугаар өгүүлээд, дахин ямар нэг авиа гаргасангүй. Бие нь газар дээр чангаас чанга унахад бараг газар дүнгэнээд явчихав.
Тэгмэгц зам дээр гуравдахь хүний дүрс үзэгдэв. Тэр этгээд юүдэнтэй цувтай аж.
-Шалавлана шүү гэж гуравдахь этгээд тушаалаа. Алуурчид гуравдагчийн өгсөн зурвасыг түрийвчтэй мөнгөтэй нийлүүлэн арьсанд боогоод нарийхан оосроор тоонолжлон зангидав. Хоёрдогч этгээд боодолтой юмыг өвөртлөнгүүт хоёр алуурчин замаас зулбан зайлж чидун моддын дунд ормогц харанхуй тэднийг сорох мэт алга болов. Гуравдагч этгээд алуулсан хүний хажууд явган сууж нүүр рүү нь шагайв. Сүүдэрт буй тэр царай шохой шиг цагаан хэрнээ амгалан хутгийг олж үзэмж төгөлдөр болсон мэт харагджээ. Хэдэн хормын дараа гэхэд энэ зам дээр амьд амьтан байсангүй. Амьсгалаа хураасан бие гар нь тарайн хэвтэнэ. Зүүн хөл дээр нь туссан сарны гэрэлд ногтон шаахайных нь сүвэлж хэрсэн уяа болгон тов тодхон харагдана.
Энэ үес Гефсиманийн цэцэрлэгээр дүүрэн алтан гургалдай донгодож байв. Иудаг хутгалсан хоёр хүн хаашаа одсоныг хэн ч эс мэднэ, харин юүдэнтэй гуравдагч хүний зам мэдэгдэж байгаа. Тэрээр замаас гараад өмнийг чиглэн чидун моддын төгөл дундуур сүлжжээ. Гол хаалганаас холуур цэцэрлэгийн урд өнцгийн өрлөг нь дээд талаасаа нурсан хэсгээр хашаа давж мань хүн төдөлгүй Кедроны эрэг дээр хүрч ирэв. Тэгээд ус руу орж, тэртээд хоёр морь барьсан нэг хүний бараа харагдтал усан дундуур урууджээ. Хоёр морь ч усан дотор зогсож байж. Голын ус морьдын туурайг ороолгон жирэлзэнэ. Хөтөч мориндоо мордож, юүдэнтэй хүн ч нөгөө морин дээр сэвхийн гарч, хоёулаа урсгал дундуур зугуухан гэлдрүүлэхэд морьдын туурайд чулуу хужигнах нь сонсдох бүлгээ. Дараа нь морьтонгууд усаа орхиж Ершалаимын талын эрэг дээр гараад хотын хэрэмний ёроолоор алхуулав. Тэгсхийгээд хөтөч салж, түрүүлж давхиад нүднээс далд ороход юүдэнт мориныхоо амыг татаж, эзгүй зам дээр бууснаа цуваа тайлж эргүүлж өмсөөд дороос нь өдгүй хавтгай дуулгаа гаргаж духдуулав. Ингээд цэрэг цувтай, ташаандаа оготор сэлэмтэй хүн мориндоо үсрэн мордох нь тэр. Жолоогоо дугтрахад морин цэргийн омголон хүлэг эзнээ шигшин хатирууллаа. Одоо очих газар ойрхон. Морьтон Ершапаимын өмнөд хаалга руу дөхөж яваа нь энэ.
Их хаалганы нуман дор бамбарын гал бүжиглэх мэт цоролзон дэгдэн байна. Цахим легионы хоёрдугаар зуутын харуулын цэргүүд чулуун вандан сандал дээр суугаад шоо орхиж тоглоцгоох аж. Цэргийн хүн орж ирж буйг үзсэн харуулууд босон харайцгаахад цаадах нь тэдэн рүү гар өргөн дохиод хаалгаар орлоо.
Хот баярын гэрэл гэгээнд умбажээ. Цонх болгоноор дэнлүүний гал цоролзон, айл болгоноос ерөөл магтаалын үг цуурайтан, нийлээд ая хөгөө олоогүй найрал дуу гэлтэй шуугина. Морьтон гудамж руу харсан цонхоор хаа нэгтээ харахад дээр нь ишигний мах, элдэв гашуун, халуун ногоогоор хачирласан хоолнуудын завсраар аягатай дарс тавилсан баярын ширээний ард хүмүүс наргин сууцгаах аж.
Морьтон нэгэн дууны ая аяархан исгэрэн, Доод хотын эзгүй гудамжнуудыг сүлжин Антонийн цамхагийг чиглэн зөөлөн хатируулахдаа сүмийн дээр дүрэлзэх орчлон дээр хаана ч байхгүй таван салаа дэнлүү, түүнээс дээш өндөр
тэнгэрт гэрэлтэн буй cap хоёрыг хаа нэг ээлжлэн харж явлаа.
Их Иродын ордон Дээгүүр Өнгөрөхийн баярын шөнийн ёслолд оролцож байгаа юм ер үгүй. Ромын хорооны цэргийн дарга нар, легионы элчин энэ тэрийн байрласан ордны өмнө зүг харсан туслах өрөөнүүдэд гэрэл асаатай, тэнд ямар нэгэн амьдрал хөдөлгөөн байгаа нь мэдэгдэж байхад захирагч өөрийн эрхгүй цорын ганцхан эзэн нь болж буй ордны урд талын ёслолын хэсэг тэр чигээрээ алтан хөшөөнүүдтэйгээ, олон баганастайгаа, юутай хээтэйгээ сарны хурц гэрэлд гялбан сохорсон мэт байх ажгуу. Ордны тэр хэсэгт харанхуй, чимээгүй хоёр эзэн суужээ гэлтэй. Захирагч Афранийд хэлж байснаараа дотогшоо оръё гэж бодоогүй аж. Тэрээр өглөө байцаалт явуулсан, өдөр хоол идэж байсан нөгөө тагтан дээрээ ор засуулжээ. Захирагч зассан вандан дээр хажуулсан боловч нойр нь хүрч өгсөнгүй. Тэртээ дээр тэнгэрт дүүжлээстэй буй нүцгэн сарнаас хэдэн цагийн турш нүд эс салгажээ.
Шөнө дундын алдад нойр нь сая нэг юм Игемоныг өрөвдөв бололтой. Захирагч хангинатал эвшээн цуваа тайлж хажуу тийш хаяад, цамцныхаа хуйтай өргөн болд хутга бүхий бүсийг тайлж вандан орны дэргэдэх сандал дээр тавьж, ногтон шаахайгаа мулталж суниав. Банга тэр даруй орон дээр гарч толгойгоо нийлүүлэн зэрэгцэн хэвтэхэд, захирагч нохойн хүзүүн дээр гараа тавиад сая нүдээ анилаа. Нохой ч мөн сая л нойрсов.
Вандан ор сарны гэрлээс баганасаар халхлагдсан боловч үүдний довжооны тэндээс ор хүртэл зурвас туяа зурайна. Захирагч бодит орчлонгоос холбоо тасармагц тэрхүү зурвас гэрлийг даган шууд cap руу хөөрөн одов. Тэнгэрийн тунгалаг цэнхэр замд үнэхээр давтагдашгүй сайхан байсан тул, тэр ч бүү хэл, мань хүн аз жаргалдаа баясан зүүдэндээ инээд алджээ. Түүнийг Банга даган гэлдрүүлж, тэнэмэл философич хамт явж байх аж. Тэр хоёр нэг маш нарийн чухал юмны тухай мэтгэлцэх бөгөөд хэн нь ч дийлэхгүй ач тач үзэлцэж. Санаа нийлэх юм нэг ч байхгүй учир мэтгэлцээн нь сонин бөгөөд эцэс төгсгөлгүй мэт. Бүх хүн сайхан сэтгэлтэй гэх мэтийн үнэмшихийн аргагүй хачин юм зохион боддог нөгөө философич дэргэд ингээд явж байгаа юм чинь мань хүн амьд гэсэн үг, тэгэхээр өнөөдрийн цаазлалт үзлэггүй эндүүрэл болж таарах нь. Чингэвээс ийм хүнийг цаазлах битгий хэл, цаазлана гэж бодсон ч, мэдээж, их муухай нүгэлтэй хэрэг болно оо доо. Цааз болоогүй! Болоогүй! Сарны шатаар авиран аялахын ганц сайхан юм нь энэ л байна.
Чөлөөт цаг хичнээн л хэрэгтэй бол төчнөөн байна, аянгын бороо бүр орой тийшээ л орно, хулчгар зан бол хамгийн аймшигтай согогийн нэг даруй мөн. Иешуа Га- Ноцри ингэж хэлэв. Үгүй ээ, философич оо, би санал нийлэхгүй байна: энэ бол хамгийн аймшигтай согог.
За, жишээлбэл, одоогийн Иудейн захирагч, тэр үед легионы ахлах дарга байсан Пилат, дээр үед Охин Тэнгэрийн хөндийд улангассан германчууд Хархны Эрлэг аврагыг хэмэлчихээ алдахад хулчийгаагүй шүү дээ. Гэхдээ, соёрхон болгоо, философич минь! Эзэн хааны эсрэг ялт хэрэг өдүүлсэн хүний төлөө Иудейн захирагч алба дэвших замаа шатаана гэж тань шиг ухаантай хүн арай бодоогүй биз дээ?
-Тийм, тийм гэж Пилат зүүдэндээ гаслан эхэр татан байв.
Мэдээж, шатаах болно. Өглөө бол шатаахгүй байсан, харин одоо бол энэ шөнөөр бүх юмыг цэгнэн үзээд шатаахыг зөвшөөрч байна. Ямар ч гэм буруугүй солиотой мөрөөдөгч, эмчийг даазаас аврахын тулд тэрээр яахаас ч буцахгүй!
-Одоо ингээд хоёулаа үүрд хамт байх болно гэж алтан жадат морьтны замд хаанаас тохиосон нь бүү мэд энэ боловсролтой тэнэмэл философич түүний зүүдэнд айлдав.
Нэг юм байгаа бол яг тэнд нь хоёрдахь юм нь ч бас бий! Намайг дурслаа гэхэд тэр даруй чамайг бас дурсана! Эцэг эх нь үл мэдэгдэх бутач намайг дурсахад, зурхайч ноён, тээрэмчний охин сайхан Пила хоёрын үр чамайг бас дурсана.
-Харин чи битгий мартчихаарай, зурхайчийн хүү намайг дурсаарай гэж Пилат зүүдэндээ гуйж гарав. Тэгээд түүнтэй зэрэгцэн яваа Эн-Саридын гуйлгачин толгой дохисонд Иудейн хатуу сэтгэлт захирагч зүүдэндээ уйлах инээх хослуулан баярлав.
Энэ бүхэн их сайхан байсан болохоор Игемоныг сэрээх нь бүр ч харамсмаар. Банга cap руу архирсанд тосолсон мэт гөлчгөр цэнхэр зам захирагчаас тэр даруй салан арилах нь тэр. Нүдээ нээхэд цааз нэгэнт болсон гэх санаа хамгийн түрүүнд толгойд нь зурсхийв. Мань хүн 
хамгийн эхлээд зуршил ёсоор Бангийн хүзүүвчнээс барьж авч дараа нь үрэвссэн нүдээрээ сарыг хайн тэнгэрийн эрхэс яльгүй баруун тийшлээд мөнгөрөн байхыг олж үзэв. Тагтан дээр яг нүдний өмнө сохолзон гологноод байгаа өөдгүй гэрлийг сарны туяа давамгайлах аж. Зуутын дарга Хархны Эрлэгийн барьж буй бамбарын тортог дөл хоёр уралдах мэт өрвөлзөх ажээ. Бамбарын эзэн юу юугүй дүүлэн ирэхээр зэхэж буй аюулт адгуус руу айх дургүйцэх хосолсон харцаар хялайв.
-Банга, дайрч болохгүй гэж захирагч ядмаг дуугаар хэлээд ханиалгав. Тэгээд бамбарын гэрлээс нүүрээ саравчлан халхлав: -Шөнө дөлөөр ч, сарнаар ч амар заяа үзүүлэхгүй юм. Ээ, бурхан минь! Марк, та бас их зовлонтой албатай хүн юм. Цэрэг эрсийг эрэмдэг зэрэмдэг болгоод л...
Марк яах учраа олохгүй мэл гайхан захирагчийг харж байтал цаадах нь ашгүй сэхээ оров. Нойрмоглож байж хэлсэн дэмий үгээ цайруулах санаатай мань хүн,
-Зуутын дарга, битгий гомдоорой, дахин хэлэхэд, би бол бүр дор байдалд байгаа шүү. Та яах гээв? гэв.
-Нууц албаны дарга тантай уулзах гэнэ гэж Марк тайван мэдэгдэв.
-Дууд, дууд гээд захирагч ханиалган хоолойгоо засч, нүцгэн хөлөөрөө задгай шаахайгаа тэмтрэн хайв. Дөлний гэрэл багананууд дээгүүр сүүтэлзэн, зуутын даргын гутал эрээн шалан дээгүүр товшлон өнгөрч тэрээр цэцэрлэг рүү гарлаа.
-Сарнаар ч амар заяагаа үзэхгүй нь гэж захирагч өөрөө өөртөө үглэв.
Тагтан дээр зуутын даргын оронд юүдэнтэй хүн бий болов.
-Банга, дайрч болохгүй гэж захирагч аяархан хэлээд нохойныхоо шил рүү дарав.
Афраний ам нээхийн өмнө зуршил ёсоор орчныг эргүүлдэн хараад, сүүдэрт орж, тагтан дээр Бангаас өөр хөндлөнгийн этгээд байхгүйг мэдмэгц аяархан илтгэв:
-Захирагч аа, намайг шүүхэд шилжүүлэхийг хүсье. Таны зөв байжээ. Би Кириафын Иудаг аварч чадсангүй, түүнийг хутгалаад алчихаж. Намайг огцруулж шүүхэд өгөхийг хүсье.
Өөрийг нь чоно, нохой хоёрын дөрвөн нүд харж байх шиг Афранийд санагдав.
Афраний цувныхаа дотроос хоёр тамгаар лацадсан, хатсан цустай түрийвч гаргаж ирлээ.
-Энэ мөнгөний түрийвчийг алуурчид их ламын гэрт оруулж хаясан байна. Энэ уутан дээр байгаа цус бол Кириафын Иудын цус.
-Хичнээн мөнгө байна даа, тэгээд? гэж Пилат түрийвч рүү тонгойн асуув.
-Гучин мөнгөн зоос.
Захирагч хямсайсхийн,
-Жаахан юм байна гэж өгүүлэв.
Афраний дуугарсангүй.
-Алагдсан хүн хаана байна?
-Үүнийг би мэдэхгүй гэж юүдэнгээс салдаггүй эр тайван хариулав. -Өнөө өглөөнөөс л мөрдөж хайна.
Захирагч хирдхийн дочиж ерөөсөө товчлогдохгүй байсан шаахайныхаа оосрыг орхив.
-Гэхдээ тэр хүн алагдсан гэдгийг та мэдэж байгаа биз дээ?
Захирагч тун жишимгүй хариу сонсов:
-Захирагч аа, Иудейн албанд арван таван жил зүтгэж байна. Би Валерий Гратын үеэс алба хашиж эхэлсэн. Би хүн алагдсаныг хэлэхийн тулд түүний хүүрийг үзэх алба байхгүй, тийм учраас би Кириафа хотын Иуда хэмээгдэгч хүнийг хэдэн цагийн өмнө хутгалан алжээ гэдгийг танд илтгэж байна.
-Афраний, намайг өршөөгөөрэй, би сайн сэрээгүй байгаа учраас тэгээд хэлчихжээ. Би нойр муутай байгаа, сав л хийвэл сарны туяа зүүдэнд ороод байх юм гээд Пилат инээвхийлэв. -Та бод доо, ёстой инээдтэй. Би тэр туяан дээгүүр зугаалж явах юм гэнэ. За тэр ч яахав, энэ хэргийн тухайд таны таамаглалыг сонсъё. Та түүнийг хаанаас хайх гэж байна? Нууц албаны дарга, та суу.
Афраний мэхсхийн ёсолж, сандлыг ор руу ойртуулаад, сэлэм нь торхийн суув.
-Би түүнийг Гефсиманийн цэцэрлэгт, жимсний тослуурын хавиар хайх бодолтой байна.
-За тийм байж. Яагаад чухам тэндээс хайдаг билээ?
-Игемон, миний бодлоор бол, Иудаг яг хот дотор алаагүй, бас хотоос хол ч алаагүй. Түүнийг Ершалаимын гаднахан л алсан.
-Таныг ажил мэргэжлээ гарамгай мэддэг хүний нэг гэж би үздэг. Ромд байдал ямар байгааг би мэдэхгүй, харин

харъяа мужуудын хувьд бол тантай дүйх хүн байхгүй. Та яагаад тэгж бодож байгаагаа тайлбарлаж өгөөч?
-Иудаг хот дотор ямар нэгэн сэжигтэй хүмүүсийн гарт өртсөн гэж хэрхэвч бодохгүй байна хэмээн Афраний зөөлхөн ярьж эхлэв. -Гудамжинд нууцаар ална гэж байхгүй. Тэгэхээр мань хүнийг аль нэг байшингийн хонгил руу хуурч оруулах ёстой болно. Гэтэл манай албаныхан Доод хотод үзлэг хийсэн, гарцаагүй олох байсан нь эргэлзээгүй. Хотод тэр этгээд байхгүй, би үүнийг хариудна. Хэрэв хотоос хол алсан бол энэ мөнгөтэй түрийвчийг ингэж түргэн авчирч хаяж амжихгүй. Түүнийг хотын ойролцоо л алсан. Мань хүнийг хотоос гадагш залилаад гаргачихаж л дээ.
-Ямар аргаар тэгж болохыг би ч гэсэн ойлгохгүй л байна.
-Харин тийм ээ, захирагч аа, энэ хэргийн хамгийн хэцүү асуудал нь тэр чинь, би чухам түүнийг тайлж чадах эсэхээ ч одоогоор мэдэхгүй байна.
-Үнэхээр оньсого шиг юм! Сүсэгтэй хүн баярын орой найрын гүнцэгээ орхичихоод, яах гэж буй нь бүү мэд, хотоос гадагш гараад явчихдаг, тэгээд тэнд алуулчихдаг. Хэн гээч хүн, юу гээчээр мэхлэсэн бол? Энэ хэргийг ямар нэг хүүхэн хийсэн юм биш биз? хэмээн захирагч гэнэтхэн сэргэж асуув.
-Хаанаас даа, захирагч аа. Энэ бол ёстой байшгүй зүйл хэмээн Афраний итгэлтэй тайван хариулав. -Учир холбогдлоор нь тунгааж үзэх хэрэгтэй юм. Иудаг хэн үхээсэй гэж бодож байсан бэ? Хүүхэн огт байдаггүй ямар нэг дугуйлан, ямар нэгэн тэнэмэл хийрхэгчид. Гэрлэе гэвэл, захирагч минь, мөнгө шаардагдана, орчлонд хүн төрүүлье гэвэл бас мөнгө хэрэгтэй, харин хүүхэнтэй хуйвалдаж хүн ална гэвэл асар их мөнгө хэрэгтэй, тийм их мөнгөтэй тэнүүлчин хаа байх билээ. Энэ хэрэгт хүүхэн оролцоогүй, захирагч аа. Түүгээр ч барахгүй энэ хүн аминий хэргийг ийм байдлаар мөшгивөл мөрдлөгт саад болж төөрөлдүүлнэ, бас намайг ч будлиулна.
-Афраний, би таныг маш зөв ярьж буйг харж байна, би зүгээр л өөрийнхөө бодсоныг хэлсэн төдий билээ гэж Пилат өгүүлэв.
-Харамсалтай нь, таны тэр бодол буруу.
-Тэгвэл юу болсон, яасан байх вэ? гэж захирагч дуу алдан, Афранийн нүүр рүү сонжин ширтлээ.
352
-Миний бодлоор бол, аанай л мөнгөний явдал болов УУ-
-Маш сайхан санаа. Гэхдээ харанхуй шөнө, хотын гадаа хэн, юуны төлөө түүнд мөнгө амласан байх вэ?
-Үгүй ээ, захирагч аа, тийм биш. Надад ганцхан таамаглал байгаа, хэрэв тэр буруу бол би өөр тайлбар олж чадахгүй байх гээд Афраний захирагч руу бөхийн, -Иуда мөнгөө зөвхөн өөрөө мэдэх нэг нууц газар хийх гэсэн болов уу гэж шивнэв.
-Маш нарийн тайлбар байна. Хэрэг дээрээ чухам л тэгсэн байх. Одоо би таныг ойлголоо: Түүнийг чинь хүмүүс дуудаж гаргасан биш, өөрийнх нь бодол хөтөлчихсөн байх нь. Тэгнэ ээ тэгнэ, яг тэгсэн байна.
-Тийм. Иуда хүнд итгэдэггүй байсан. Мөнгөө хүнээс нуудаг байсан юм.
-Өө тийм, та Гефсиманийд гэж хэлсэн байх аа? Та чухам юуны учир түүнийг тэндээс хайх гэж буйг, үнэнээ хэлэхэд, ойлгохгүй байна шүү.
-Өө тэр үү, тэрүүн шиг хялбархан юм байхгүй, захирагч аа. Мөнгөө зам дээр, ил задгай газар нуух хүн гэж даанч байхгүй. Иуда Хевроны зам руу ч очоогүй, Вифанийн зам руу ч очоогүй. Тэр буйдхан, мод хадтай, хамгаалалттай газар л очсон байх ёстой. Энэ ч маш энгийн зүйл. Гэтэл Ершалаимын хаяагаар Гефисмани шиг өөр тийм газар байхгүй. Мань хүн их хол явж чадаагүй.
-Та ч намайг ёстой нэг итгүүллээ. Тэгэхээр, одоо яах болж байна?
-Иудаг хотын гадаа мөшгиж алсан алуурчдыг би одоо нэн даруй хайж эхлэнэ, тэр хамтдаа танд түрүүн илтгэсэнчилэн өөрөө шүүхэд очно доо.
-Яасан гэж?
-Түүнийг Каифын ордонд оччихоод буцаад зах дээр явж байхад нь манай албаныхан хараанаасаа алдчихсан юм. Яагаад тийм болсныг бодоод бодоод ухаан хүрэхгүй байна. Миний амьдралд ийм явдал хэзээ ч тохиолдож байгаагүйсэн. Уул нь яг та бид хоёрын ярианы дараа л бид түүнийг хяналтандаа авсан юм. Гэтэл захын тэнд гэнэтхэн нэг тийшээ орж, баахан сүлжиж байгаад ор мөргүй алга болчихдог байгаа даа.
-За, тийм байж. Таныг шүүхэд өгөх шаардлагагүй гэж үзэж байгаагаа танд мэдэгдье. Та чадах бүхнээ хийсэн байна хэмээн захирагч инээмсэглэв. -Таныхаас
илүүг хийж чадах хүн орчлон дээр байхгүй! Иудаг алдсан мөрдөгчдөд арга хэмжээ аваарай. Гэхдээ тэдэнд ч гэсэн нэг их хатуурхах шаардлагагүй гэдгийг танд сануулъя. Эцсийн бүлэгт, бид тэр золигийн төлөө санаа тавьж чадах бүхнээ хийцгээлээ! Өө, би нэг юм асуухаа мартчихаж гээд захирагч духаа үрснээ, -Тэд нар чинь тэр мөнгийг яаж байгаад Каифа руу шургуулчихсан болж байна? гэв.
-Энэ ийм юм л даа, захирагч аа... Нэг их түвэгтэй биш. Өширхөгчид Каифын ордны ар тал руу, нөгөө гудамтай нийлсэн арын хорооных нь тэр рүү очиж л дээ. Тэгээд боодолтой зүйлээ хашаан дээгүүр нь давуулаад шидчихсэн байна.
-Зурвастай юу?
-Тийм, захирагч аа, яг таны урьдчилан таамаглаж байсан шиг л болжээ. Үгүй, ингэхэд... гээд Афраний боодлын тамгатай лацыг хуу татаж доторхийг нь Пилатад үзүүлэв.
-Тогтож үзээрэй, Афраний, та юу гээчийг хийж байна вэ, наад тамга чинь сүмийнх биз дээ!
-Энэ тухайд захирагч санаа зовохын хэрэггүй гээд Афраний боодлыг буцааж хаав.
-Танд үнэхээр бүх тамга байдаг юм гэж үү? гэж асуугаад Пилат хөхрөв.
-Өөр яахсан билээ, захирагч аа гэж Афраний ямар ч инээд ханиадгүй ширүүхэн өчив.
-Каифа юу болсныг төсөөлж байна.
-Тийм ээ, захирагч аа, үнэхээр их уймарцгаасан байна билээ. Намайг шууд л дуудуулсан.
Бүрэнхий ч гэсэн Пилатын нүд хэрхэн гялалзаж буй нь мэдэгдэм ажээ.
-Энэ сонин байна, сонин шүү...
-Захирагч аа, зүрхлэж таны үгийг сөрье, энэ ер сонин байгаагүй шүү. Маш уйтгартай, маш залхуутай ажил. Каифын ордонд хэн нэгэн хүнд мөнгө олгосон явдал бий юу гэсэн миний асуултад тийм юм огт байгаагүй гэж ямар ч эргэлзээгүй хэлсэн.
-Өө, тийм үү? За, яахав, олгож байгаагүй бол олгож байгаагүй гэсэн үг болох нь. Тэгэх тусмаа л алуурчдыг олоход улам бэрх дээ.
-Яг тийм шүү, захирагч аа.
-Өө, Афраний, миний толгойд гэнэтхэн бас нэг юм орж ирлээ: Тэр чинь амиа хорлочихсон юм биш биз дээ?
-Өө, хаанаас даа, захирагч аа, гээд Афраний гайхсандаа гэдэсхийн санддаа налав. -Намайг өршөөгөөрэй, энэ бол хэрхэвч байж болшгүй зүйл!
-Х-нн, энэ хотод ч бүх юм байж болно шүү! Тун удахгүй ийм цуурхал хотоор нэг тарна гэж би мөрийцсэн ч бэлэн байна.
Тэгмэгц Афраний захирагч руу нөгөө харцаараа харснаа хэсэг зуур бодолхийлж,
-Тэр ч магадгүй шүү, захирагч аа гэж хариулав.
Кириафын хүнийг алсан асуудчаар бүх юм тодорхой байгаа ч захирагч уг асууддаас нэг л хагацаж чадахгүй байгаа бололтой, бараг мөрөөдөж байна уу гэмээр,
-Тэд нар яаж алж байсныг би харсан ч болоосой гэж өгүүлэв.
-Захирагч аа, түүнийг маш чадамгай алсан байгаа гээд Афраний захирагч руу егөөдөх маягтай харав.
-Та яаж мэдэж байгаа юм бэ?
-Захирагч, та наад уутаа анзаарвал зүйтэй байна гэж Афраний өчив. -Иудагийн цус оргилон олгойдсон гэдгийг би нотлон хэлье. Энэ яваа насандаа би алуулсан хүнийг ч үзэхээрээ нэг үзэж явлаа шүү, захирагч аа!
-Тэр ч мэдээж, босч ирнэ гэж яаж байхав, тийм ээ?
-Үгүй ээ, захирагч аа, босч ирнэ шүү хэмээн Афраний их номчирхуу инээмсэглэв. -Энд удахгүй Шинэ эзэн эргэж ирнэ гэж хүлээдгээгээд байгаа, түүний бишгүүр Иудагийн дээр хангинахад л мань хүн босч ирнэ. Харин түүнээс өмнө бол босохгүй!
-За, Афраний, болъё! Энэ асуудал тодорхой боллоо. Оршуулгын асуудалд оръё.
-Цаазлуулсан хүмүүсийг оршуулчихсан шүү, захирагч аа.
-Өө, Афраний, таныг шүүхэд өгөх юм бол гэмт хэрэг болох нь. Таныг хамгийн дээд шагналаар урамшуулвал зохино. Ямаршуухан болов доо?
Афраний болсон явддыг ярьж өгөв. Мань хүн өөрөө Иудагийн хэргийг хөөцөлдөж байх хооронд түүний туслахын ахалсан нууц албаны багийнхан нэгэнт үдэш болсон хойно уулын орой дээр очсон тухай ярив. Толгойн орой дээр нэг шарил дутуу байж. Пилат овсхийн цочиж,
-Ээ, би чинь яагаад үүнийг урьдчилан харсангүй вэ! гэж сөөнгөтөн үглэв.
-Захирагч аа, та санаа зовохын хэрэггүй гэж Афраний өгүүлээд үргэлжлүүлэн ярив. -Махчин шувуу нүдийг нь
ухчихсан Дисмас, Гестас хоёрын шарилыг олж аваад, тэр дороо гуравдахь хүний шарилыг хайн харайлгацгаасан байна. Тэгээд түүнийг тун удалгүй олсон. Нэг хүн...
-Левий Матвей гэж Пилат асуух бус нотлох маягтай өгүүлэв.
-Тийм ээ, захирагч аа...
Левий Матвей Халзан Гавлын ар биений агуйд харанхуй болохыг хүлээн нуугдаж байжээ. Тэрээр Иешуа Га-Ноцрийн нүцгэн шарилыг авч явсан юм байж. Бамбар барьсан харуулынхан тэр агуй руу орж ирэхэд Левий хорсох, цөхрөх зэрэгцжээ. Тэрээр ямар ч гэмт хэрэг хийгээгүй, хуулийн дагуу хэн ч гэсэн өөрөө хүсэх юм бол, цаазлагдсан гэмт хэрэгтнийг оршуулах эрхтэй гэж хашгичжээ. Бас тэр шарилаас хагацмааргүй байна гэж зүтгэсэн гэнэ. Тэрээр сэтгэл ихэд хөдлөж уймраад гуйх, занах, хараал хийхийг холилдуулан учир начир нь үл олдох баахан юм хашгичсан аж.
-Түүнийг баривчлахаас өөр аргагүй болоо биз дээ? гэж Пилат царай барайн асуув.
-Үгүй ээ, захирагч аа, үгүй хэмээн Афраний түүнийг сайхан тайвшруулав. -Шарилыг оршуулах гэж байгааг ярьж тайлбарлаж байж тэр шазруун солиотыг нэг юм тайвшруулсан.
Левий ярьсан юмыг ухаарч ойлгоод дуугуй болсон ч өөрөө хаашаа ч явахгүй, оршуулганд заавал оролцох хүсэлтэйгээ мэдэгдсэн. Тэрээр өөрийг нь алж байсан ч хаашаа ч явахгүй гэж зүтгэж, албал ал хэмээн авч явсан талхныхаа хутгыг хүртэл өгч үзсэн.
-Түүнийг хөөж явуулсан уу? гэж Пилат гутарсан дуугаар асуув.
-Үгүй ээ, захирагч аа, үгүй. Оршуулганд оролцохыг нь манай туслах зөвшөөрсөн байна билээ.
-Таны ямар туслах энэ ажлыг удирдсан юм бэ?
-Толмай гэж хариулснаа Афраний сэтгэл түгшин, - Түүний алдаа биш биз дээ? гэж нэмж асуув.
-Цааш нь ярь, ярь. Алдаа байхгүй. Афраний, би ер нь жаахан самгардаж эхлэж байна, би хэзээ ч алдаа гаргадаггүй хүнтэй л таарсан шиг байна. Тэр хүн нь та гэж Пилат хариулав.
Левий Матвейг цаазлуулсан хүмүүсийн шарилыг ачсан тэргэнд суулгаад хоёр цаг орчмын дараа Ершалаимын хойт руу, эзгүй хавцалд хүрсэн аж. Тэнд нөгөө багийнхан
ээлжээр ажиллаж байгаад нэг цагийн дотор овоо гүнзгий нүх ухаж, тэр нүхэндээ гурвууланг нь оршуулжээ.
-Нүцгэн чигээр нь үү?
-Үгүй ээ, захирагч аа, манайхан тэр зориулгаар зориуд нөмгөн урт цамцнууд авч очсон юм. Оршуулж байгаа шарилын хуруунд нь бөгж угласан. Иешуад нэг хэрчлээстэй, Дис-маст-хоёр, Гестаст-гурван хэрчлээстэй. Нүхийг битүүлж чулуугаар дарсан. Таних тэмдгүүдийг Толмай мэдэж байгаа.
-Ээ дээ, би урьдчилж мэдсэн ч болоосой! гэж Пилат нүүрээ үрчийлгэн өгүүлэв. -Тэр Левий Матвейтэй чинь би уул нь уулзсан бол зүгээр байсан юмсанж...
-Захирагч аа, тэр чинь энд байгаа.
Пилат нүдээ бүлтийлгэн Афранийг хэсэг зуур харснаа,
-Энэ хэргийн тухайд таны хийсэн бүх ажилд талархал илэрхийлье. Толмайг маргааш над руу ирүүлэхийг хүсье, би түүний тухайд сэтгэл хангалуун байгааг түүнд урьдчилан мэдэгдээрэй, харин Афраний таны хувьд бол гэснээ захирагч ширээн дээр байгаа бүснийхээ халааснаас нэг шигтгээтэй бөлзөг гаргаж нууц албаныхаа даргад өгөөд, -Үүнийг дурсгал болгон авахыг хүсье гэв.
Афраний мэхийн ёслож,
-Захирагч аа, энэ бол их нэр төртэй хэрэг хэмээв.
-Оршуулгыг гардан хийсэн багийнханд шагнал олгохыг хүсье. Иудаг алдсан мөрдөгчдийг донгодох хэрэгтэй. Харин тэр Левий Матвейг одоо над руу оруул. Иешуагийн хэргийн нарийн ширийнийг би мэдмээр байна.
-Мэдлээ, захирагч аа гээд Афраний мэхийн ёслож ухран гарахад, захирагч алгаа нэгэнтээ чанга хавсарч,
-Наашаа ирцгээ! Баганас руу дэнлүү оруул! гэж хашгирав.
Афранийг цэцэрлэг рүү дөнгөж орж явахад л Пилатын ард талд зарц нарын барьж яваа дэнлүүнүүд сүүмэлзээд эхлэв. Захирагчийн өмнөх ширээн дээр гурван дэнлүү тавихад, сарны гэрэл Афраний аваад явчихаж байгаа мэт тэр даруй тагтнаас зайлан цэдэрлэг рүү хурган бүгэх мэт бүдгэрлээ. Афранийн оронд тагт руу нүсэр зуутын даргын хамт үл таних жижиг давжаа хүн орж ирлээ. Зуутын дарга захирагчтай хараа тулгармагц эргэж, цэцэрлэг рүү ороод алга болов.
Захирагч ирсэн хүнийг яльгүй эмээсэн шунаг харцаар сонжин харав. Сонсохын тухайд олон удаа сонссон, өөрөө
ч бишгүй бодож байсан тэр хүн нь эцсийн бүлэгт өөрийнх нь дэргэд хүрээд ирэхээр түүнийг иймэрхүү янзаар хардаг билээ.
Пад хар царайтай, нуль шавар болчихсон ноорхой хувцастай дөч дөхөж яваа болов уу гэмээр энэ хүн духан доогуураа чоно шиг хулмаганан харах аж. Товчдоо, харахад тун арчаагүй, ер нь новширч шуугилдсан Доод хотын зах дээр ч юм уу, эсвэл их сүмийн довжоон дээгүүр элбэг хөлхөлдөн байдаг хотын гуйлгачингуудтай л илүү төстэй гэлтэй.
Тэр хоёр нэг хэсэг чимээгүй байцгаав. Пилат руу оруулж ирсэн хүн гэнэт хачин болоод явчихсан нь ам нээхэд хүргэв. Түүний царай хувьсхийн гуйвлаж, хэрэв бохир гараараа ширээний булангаас золтой барьж аваагүй бол тэр чигээрээ уначих нь ээ.
-Чи чинь яачихав? гэж Пилат асуув.
-Зүгээр гэж Левий Матвей хариулаад нэг юм залгиж байгаа мэт болов. Нүцгэн, балиар, нарийхан хүзүү нь овойсхийснээ буцаад намдах шиг.
-Чи чинь яачихав аа, хэлээч гэж Пилат давтан өгүүлэв.
-Би ядраад байна гэж Левий хариулаад шал руу уруу дарайлан харлаа. Пилат,
-Суу гээд сандал руу заав.
Левий захирагч руу итгэж ядан харж сандал руу дөхөнгөө, алтадмал бариул руу нь эмээсэн янзтай хяламхийснээ сандлын хажууд шалан дээр суучихлаа.
-Чи ямар учиртай сандал дээр суухгүй байна? гэж Пилат асуув.
-Би бөөн шавар шавхай болчихсон, сандлыг чинь балиартуулчихна гэж Левий шал шагайсан чигээрээ өгүүлэв.
-Чамд одоо идэх юм өгнө.
-Би юм идмээргүй байна.
-Худлаа хэлэх хэрэг юу байна? Чи чинь бүхэл өдөржингөө юм идээгүй шүү дээ, аягүй бол түүнээс ч илүү юм билүү гэж Пилат намуухан асуув. -За, яахав, идэхгүй бол тэр л биз. Би чамд байсан хутгыг чинь үзэх гэж чамайг дуудуулсан юм.
-Намайг нааш нь оруулахдаа цэргүүд хураагаад авчихсан гэж Левий хариулснаа аанай л уруу царайлан, -Та тэр хутгыг надад буцааж өгүүлээрэй, эзэнд нь буцааж өгөхгүй бол болохгүй, би хулгайлчихсан юм гэв.
-Яах гэж?
-Хүлээсийг огтлох гэж.
-Марк! гэж дуудангуут зуутын дарга тагт руу орж ирлээ.
-Энүүний хутгыг надад өгөөтөх.
Зуутын дарга бүсэн дэх хоёр хуйныхаа нэгнээс талхны бохир хутга гаргаж захирагчид өгөөд өөрөө гарч одов.
-Энэ хутгыг хэнээс авсан байхав?
-Хевроны хаалганы тэндэх талхны мухлагаас, хаалгаар оронгуут яг зүүн талд нь байгаа.
Пилат өргөн балиусыг харж, яах ч гэсэн юм, хуруугаараа ирийг нь үзсэнээ,
-Хутганы тухайд санаа зоволтгүй, тэр мухлагт чинь хүргээд өгчихнө. Одоо надад хоёрдахь зүйл хэрэгтэй: Чи нөгөө Иешуагийн үгийг бичсэн, өвөртөлж явдаг бичгээ үзүүл гэв.
-Миний хамаг юмыг хурааж авах нь уу? Хамгийн эцсийн ганц юмыг минь хүртэл үү? гэж Левий асуув.
-Чамд өг гэж хэяээгүй, үзүүл гэж хэлсэн шүү дээ гэж Пилат хариулав.
Левий өврөө ухаж байгаад хуйлаастай илгэн цаас гаргаж ирэв. Пилат түүнийг авч задласнаа, дэнгийн хооронд дэлгэж тавиад бэхээр бичсэн гаргац муутай бичгийг судлаж эхлэв. Тэр муруй сарий бичгийг ойлгоход тун бэрх тул Пилат нүүрээ үрчийлгэн цаас руу бүр ойртон шагайж, хуруугаараа дээгүүр нь гүйлгэх аж. Энэхүү бичлэг нь зарим нэгэн сургаал, зарим нэг огноо, гэр ахуйн тэмдэглэл, шүлгийн тасархай энэ тэрийн хоорондоо авцалдаагүй цуглуулга гэмээр юм байгааг Пилат эрхбиш ойлгож мэдэв. “Үхэл гэж байхгүй... Бид өчигдөр хаврын амттай жимс идсэн...” гэх мэт үгс буйг Пилат гаргаж уншлаа.
Тэгээд мэрийсэндээ царай нь янз янз болж, тэрээр нүдээ онийлгон уншиж цөхөн байна: “Бид амьдралын усны цэвэрхэн голыг үзэх болно... Хүн төрөлхтөн нар руу тунгалаг талст дундуур харах болно...”
Тэгтэл Пилат хэрдхийн цочров. Тэрээр илгэн цаасны сүүлчийн мөрнүүд дотор “...илүү согог... хулчгар зан” гэсэн үгс байхыг олж үзэв.
Пилат цаасыг хуйлаад Левийд бараг шидэх шахам өгч,
-Май, ав гэснээ хэсэг зуур чимээгүй болов. -Намайг харахад, чи бол номын хүн байна, тэгэхээр чи ганц бие
хүн, гуйланч шиг хувцаслачихаад орох оронгүй явж байж таарахгүй. Кесариид надад том номын сан бий, би их баян хүн, чамайг өөрийнхөө албанд авмаар байна. Чи бичиг цаасны учрыг олж, эмхэлж янзалж, хадгалж тордож байх юм. Тэгвэл чи мөр бүтэн, гэдэс цатгалан байх болно.
Левий босоод,
-Үгүй ээ, би тэгэмгүй байна гэж хариулав.
-Яагаад? Би чамд таагүй байна уу, чи надаас айгаа юу? гэж захирагч царай нь барайн асуув.
Левий инээхчээн аядан бараг ярвайж,
-Үгүй ээ, яагаад гэвэл чи надаас айх болно шүү дээ. Чи түүнийг алсан юм чинь үүнээс хойш миний нүүр рүү эгцэлж харахад чамд амаргүй байх байлгүй гэж хэлэв.
-Дуугүй бай, май, мөнгө ав гэж Пилат өчив.
Левий толгой сэгсэрсэнд Пилат цааш нь ийн ярив:
-Чи өөрийгөө Иешуагийн шавь гэж үздэгийг би мэдэж байна, гэхдээ чамд хэлэхэд, чи түүний зааж өгсөн юмнаас юу ч сурч эзэмшиж чадсангүй. Хэрэв тиймгүй байсансан бол чи надаас ямар нэг юм заавал авах ёстой байсан. Тэр чинь үхэхийнхээ өмнө хэнийг ч буруутгахгүй байгаа гэж хэлснийг чи бодоорой гээд Пилат хуруугаа их л дүрэмдэн гозойлгосон ч нүүр нь татваганан буй нь илт аж. -Тэгэхээр тэр чинь өөрөө бол ямар нэг юм авах л байсан. Чи хатуу сэтгэлтэй хүн байна, тэр бол хатуу сэтгэлтэй байгаагүй шүү. Чи хаашаа явах вэ?
Левий гэнэтхэн ширээ рүү ойртож хоёр гараараа тулаад, захирагчийг гялалзсан харцаар цоргиж ийн шивнэв:
-Чи, Игемон, мэдэж ав, би Ершалаимд нэг хүнийг хутгалж ална. Цаашдаа ч цус асгарна гэдгийг мэдэж байг гэсэндээ би чамд үүнийг хэлж байгаа юм.
-Цус асгарна гэдгийг би ч мэдэж байна гэж Пилат хариулав,
-Чиний тэгж ярьж байгаад надад гайхах юм алга. Чи, мэдээж, намайг л хутгалах санаатай биз дээ?
-Чамайг хутгалах боломж надад олдохгүй л дээ хэмээн Левий пгүдээ яралзуулан инээмсэглэв. -Би тийм ч тэнэг хүн биш шүү, эрхбиш энэ зэргийн юмыг мэднэ, харин Кириафын Иудаг бол би ална, үлдсэн амьдралаа үүнд л зориулна.
Тэгтэл ч захирагчийн бах нь ханасан байдал нүдэнд нь тодорч, мань хүн хуруугаараа дохин Левийн Матвейг өөртөө ойртуулаад,
-Тэр бол чиний хувьд бүтэшгүй ажил, тэр тухайд өөрийгөө бүү зовоо. Иудаг өнөө шөнө аль хэдийн хутгалаад хороочихсон байгаа гэв.
-Хэн хийгээв?
-Атаархах хэрэггүй, чамаас гадна бас түүнийг шүтдэг хүмүүс байж болох л доо гэж өгүүлээд Пилат алгаа үрэв.
-Хэн хийсэн юм бэ? гэж Левий дахин шивэгнэж асуув.
Пилат түүнд,
-Би хийсэн юм гэж хариулав.
Левий амаа ангайн захирагч руу араатан мэт харсанд цаадах нь,
-Энэ ч, үнэндээ бага л зүйл, гэхдээ ямар ч атугай миний хийсэн зүйл хэмээснээ, -За, одоо бол ямар нэг юм авах уу? гэж асуув.
Левий бодолхийлэн зөөлрөх аяс орж эцэст нь,
-Надад ганц хэрчим илгэн цаас өгөхийг тушаал болго гэж өгүүлэв.
Нэг цаг өнгөрчээ. Левий ордноос нэгэнт явж одсон аж. Одоо зөвхөн цэцэрлэг дэх харуулын хөлийн зөөлөн чимээ л үүрийн анир чимээгүйг эвдэж байна. Сарны өнгө түргэн гандах зүгтээ орж, тэнгэрийн нөгөө хаяанд үүрийн цолмон цайран харагдана. Дэнлүүнүүд аль хэдийн бөхжээ. Захирагч вандан дээрээ хэвтэж байна. Тэрээр гараа дэрлээд дөлгөөхөн нойрсох аж. Дэргэд нь Банга унтаж байна.
Иудейн тавдугаар захирагч Понтий Пилат аврая сарын арван тавны үүртэй ийнхүү золгосон бүлгээ.


Top
   
PostPosted: Aug.04.16 4:38 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
XXVII бүлэг. 50 TOOT БАЙРНЫ ТӨГСГӨЛ

Маргарита тэр бүлгийн “...Иудейн тавдугаар захирагч Понтий Пилат аврал сарын арван тавны үүртэй ийнхүү золгосон бүлгээ...” хэмээснийг уншиж дуусахад өглөө болсон ажээ.
Гадаа хашаанд цагаан уд, далдуу моддын мөчир дээр бор шувууд өглөөнийхөө ам өрссөн хөгжүүн ярианд орчихсон ид шулганалдаж байгаа нь сонсогдоно.
Маргарита сандлаасаа босч суниагаад, хамаг бие нь хөшиж хөндүүрлэн, нойр жигтэйхэн хүрч байгаагаа сая л мэдрэв. Сониноос, Маргаритагийн сэтгэл санаа зүв зүгээр байлаа. Хэдийгээр нэгэн хэтэрхий ер бусын шөнө
тохиосон боловч түүнд түүртэж сөхөрч нугарсангүй, ухаан бодол нь үймэрч самуурсангүй. Бугийн бүжигт наадамд оролцсон тухай, ямар нэгэн шидийн хүчээр мастерыгаа эргүүлж олсон тухай, роман нь үнс чандруунаас буцаж биелсэн тухай, хөндлөн гудамны зоориноос ховын тулам Алоизий Могарыч хөөгдөж, эндхийн бүх юм дахиад байр байрандаа байгаа тухай нэхэн дурсахад түүний сэтгэл эс догдлов. Нэг үгээр хэлэхэд, Воландтай танилцсанаас болж тэрээр сэтгэл зүйн ямар нэг хохирол амссангүй. Бүх юмны янзыг ажваас болдог юм болдог ёсоороо болсон мэт байх аж. Тэрээр цаад өрөө рүү орж, мастер тайван бөгөөд бөх нойрсож буйг мэдэж аваад, хэрэггүй ширээний чийдэнг унтрааж, өөрөө эсрэг талын ханын ёроолд уранхай цагаан даавуун бүтээлэгтэй бэсрэгхэн буйдан дээр сунан ойчив. Нэг минут гэхэд гүн нойрт автаж, тэрээр энэ өглөө аливааг эс зүүдэлжээ. Зоорийн хоёр өрөө нам гүм, нөхөөсний барилгачны жижигхэн байшин бүхэлдээ нам гүм, бөглүү хөндлөн гудамж ч нам гүм.
Харин энэ үед, өөрөөр хэлбэл, бямба гарагийн үүрээр Москвагийн нэгэн байгууллагын бүхэл бүтэн давхрынхан сэрүүн байх бөгөөд зугуухан холхих тусгай машинууд дүнгэнэлдэн шүүрдэж буй цэлгэр цардмал талбай руу харсан тэрхүү давхрын цонхнууд мандах нартай өрсөлдөх мэт байдгаараа гэрэлтэж байна.
Давхар тэр аяараа Воландын хэргийг толгой өөд татахгүй мөрдөж, тийнхүү арван өрөө шөнөжин гэрэлтэй хоножээ.
Уул нь тэгж яривал хэрэг явдал аль өчигдрөөс, баасан гарагаас буюу түүний урьд өдрийн тамын шидийн цуутай тоглолтын үеэр болсон элдэв замбараагүй явдлаас үүдэн, бас хамаг удирдлага нь алга болсноос болж Варьетег хаахад хүрсэн үеэс л тодорхой болсон юм. Гэтэл яасан гэхээр, энэ нойргүй давхар руу өнгөрсөн бүх хугацаанд шинэ шинэ мэдээ зогсоо чөлөөгүй цуваад болж өгдөггүй.
Илт ад зэтгэрийн зүгийн үнэр ханхалсан, нэмэрт нь элдэв ховсдлого илбэдлэг, бас барим тавим эрүүгийн хэргийн хольцтой энэ муу ёрын хэргийг мөрдөгчид Москвагийн энд тэнд болсон будлиантай, олон янзын хэрэг явдлыг одоо нэгтгэн базаж зангидах ёстой байлаа.
Дахилгаан гэрэл сацарсан нойргүй давхарт арга буюу ирсэн анхны хүн бол дуу авианы комиссын дарга Аркадий Аполлонович Семплеяров. 
Чулуун гүүрний хажуугийн байшинд байрладаг түүний сууцанд баасан гарагийн үдийн хоолны дараа утас дуугарч, эрэгтэй хүний дуу Аркадий Аполлоновичтэй яриулж өгөөч гэжээ. Утас авсан Аркадий Аполлоновичийн гэргий, Аркадий Апполлонович бие чилээрхээд унтахаар хэвтсэн, утас руу ирж чадахгүй гэж хүйтэн хариулжээ. Гэвч Аркадий Аполлонович утас руугаа ирэхээс өөр аргагүй болжээ. Аркадий Аполлоновичтай хаанаас ярих гэж байгааг асуусанд хаанаас ярьж буйгаа товчхон хариулж л дээ.
-За, яг энэ секундэд... одоохон... яг энэ минутад гэж дуу авианы комиссын даргын ердийн цагт тун яравгар гэргий хөл алдаад, Аркадий Аполлоновичийг босгохоор унтлагын өрөө рүү харвасан сум мэт нисэв. Дарга өчигдрийн тоглолт, Саратовын хамаатан бүсгүйг гэрээсээ хөөж төгсвөр болсон шөнийн хэрүүл хоёрыг санах бүр дотор нь харанхуйлан вандан дээр хэвтэж байгаа билээ.
Аркадий Аполлонович нэг секундын дараа биш, гэхдээ бас нэг минутын ч дараа биш, харин яг арван таван секундын дараа зөвхөн дотуур хувцастай чигээрээ, зүүн хөлдөө өрөөсөн шаахайгаа хальт углан утас руу тавьж хүрч,
-Тийм ээ, би байна... Мэдлээ, мэдлээ... гэж дуржигнуулав.
Авгай нь Аркадий Аполлонович өөрийг нь араар нь тавьж жигшүүрт гэмт хэрэг өдүүлэн илчлэгдсэнийг энэ хэдэн хоромд мартчихаад, хонгилын хаалгаар жигтэйхэн айчихсан царайтай шагайж, шаахайгаар хий чичлэн,
-Шаахайгаа өмсөөч, шаахайгаа... хөл чинь салхи авчихна гэж шивнэхэд Аркадий Аполлонович хариуд нь нүцгэн хөлөөрөө дохин хөөж араатны харцаар ширэв татаад, утас руугаа,
-За, за, за, тэгэлгүй яахав, би ойлгож байна... Одоо унаагаараа гарлаа гэж гүвтнэв.
Аркадий Аполлонович өнөө мөрдлөг явж байгаа давхарт бүх оройг барав. Ёстой зовлонтой, шившгийн яриа болжээ. Нөгөө зэвүүн тоглолт, хашлагат суудалд болсон зодооны тухай төдийгүй, аян хамтад нь, Елоховийн гудамжны Милица Андреевна Покобатькогийн тухай, Саратовын холын хамаатан бүсгүйн тухай, өөр олон юмны тухай үнэнхүү ний нуугүй, нэгд нэгэнгүй ярихаас өөр аргагүй болж. Энэ бүхэн үнэхээр шаардлагатай байлгүй
яахав, гэхдээ энэ бүхнийг ярих гэж Аркадий Аполлонович ёстой шар махтайгаа хатжээ.
Золигийн тоглолтын гэрч болсон Аркадий Аполлонович бол соёлтой сэхээтэн хүн учраас түүний мэдүүлэг мөрдлөгийг ихээхэн урагшлуулсан нь мэдээж хэрэг. Аркадий Аполлонович бас ухаалаг, нарийн мэрэгшсэн гэрч учраас баггай учир битүүлэг шидтэний өөрийнх нь талаар ч, түүний үл бүтэх хоёр туслахын талаар ч дурайтал тодорхойлж, шидтэний нэр чухамхүү Воланд гэдгийг яв цав цээжилснээ хэлжээ. Аркадий Аполлоновичийн мэдүүлгийг Цэцэрлэгийн гудамжны 50 тоот байрыг зориуд явуулж үзүүлсэн зарлага Карпов, тоглолтын дараа муугаа үзсэн хүүхнүүд зэрэг (Римскийн гайхшийг төрүүлсэн нөгөө дотуур ягаан хувцаст болон бусад олон хүүхэн, ээ, халаг гэж.) бусад гэрчийнхтэй зэрэгцүүлэн үзэхэд энэ бүх адал явдлын буруутныг хаанаас хайвал зохилтой нь чухамдаа шууд тогтоогдсон юм.
50 тоот байранд нэг бус удаа очиж, түүнийг туйлын нарийн шалгаж үзсэн төдийгүй, ханыг нь ч тогшилж, задгай зуухных нь яндангуудыг нэгжиж, нууц байр сав байгаа эсэхийг хүртэл хайжээ. Гэвч энэ бүх арга хэмжээ ямар ч үр дүн өгсөнгүй, хэдийгээр Москвад ирж байгаа гадаадын жүжигчдийн талаар, сайн ч муу ч, эрхбиш мэдэж байх ёстой бүх албан тушаалтан Москвад Воланд гэгч тамын шидтэн байхгүй, байх ч ёсгүй гэж тас мэлзэж байгаа ч гэсэн 50 тоотод хэн нэгэн этгээд байгаа нь барим тавим ойлгомжтой байтал хичнээн очсон ч тэр байрнаас хэнийг ч эс илрүүлжээ.
Шидтэн Москвад ирээд хүний урманд хаана ч бүртгүүлээгүй, хэнд ч паспорт эсвэл өөр ямар нэгэн үнэмлэх бичиг, гэрээ хэлцэл үзүүлээгүй, ер нь түүний тухай сонссон дуулсан хүн нэг ч байдаггүй! Үзвэрийн комиссын хөтөлбөрийн тасгийн эрхлэгч Китайцев алга болчихсон Степа Лиходеев ямарваа нэгэн Воландын тоглолтын хөтөлбөр гэж өөрөөр нь батлуулахаар юу ч үзүүлээгүй, тийм Воланд гэж хүн ирнэ энэ тэр гэж утсаар ч хэлсэн юм байхгүй хэмээн нүгэл буян дуудан байж андгайлжээ. Тийм учраас Степа яаж байгаад Варьетэд ийм тоглолт хийлгэхдээ хүрсэнийг Китайцев мэдэхгүй байгаа төдийгүй огт ойлгохгүй байгаа гэнэ. Аркадий Аполлонович тоглолт дээр тэр шидтэнийг өөрийнхөө нүдээр үзсэнийг хэлэхээр Китайцев яах ч учраа олохгүй хий л тэнгэр өөд харна. Чингэвээс Китайцев ямар ч холбогдолгүй нь нүдээр нь илт тул тэрээр болор мэт ариухан гэдгийг шууд хэлж болох байлаа.
Нөгөө үзвэрийн ерөнхий комиссын дарга Прохор Петрович...
Дашрамд өгүүлэхэд: Тэрээр сэргийлэхийнхэн өрөөнд нь орж ирсэн даруйд костюмандаа буцаж биелэн, арга нь барагдсан Анна Ричардовнаг магнай хагартал баярлуулж, дэмий дуудагдсан цагдаа нарын нүдийг орой дээр нь гаргажээ. Дашрамд нэмж өгүүлэхэд: Прохор Петрович суудалдаа буцаж очиж, судалтай саарал костюмандаа ормогц, өөрийг нь түр эзгүй байхад костюмны цохсон цохолтуудыг нэгд нэгэнгүй сайшаажээ.
...тэгтэл, өнөө Прохор Петрович чинь ямар нэгэн Воландын тухай нүдэндээ битгий хэл зүүдэндээ үзээгүй ажээ.
Таны таалал мэдэг, нэг л ой тойнд багтамгүй юм болоод байна даа: Мянга мянган үзэгчид, Варьетегийн бүх бие бүрэлдэхүүн, эцэст нь, дээд зэргээр гэгээрсэн Аркадий Аполлонович Семплеяров энэ шидтэнг ч, түүний хараал цусалж ханашгүй туслахуудыг ч хоёр нүдээрээ үзсэн байтал түүнийг хаанаас ч олох боломж байдаггүй шүү. Тэгвэл танаас нэг юм асуухыг болгооно уу: Тэрээр өнөө зэвүүн тоглолтынхоо дараа газар доогуур орчихсон болж байна уу, эсвэл зарим нэг хүний зүтгээд байгаа шиг Москвад ерөөсөө ирээгүй хэрэг үү? Хэрэв эхнийхээр нь болсон юм бол шидтэн газар доогуур орохдоо Варьетегийн захиргааны хамаг гол удирдлагыг цуг аваад орчихсон нь эргэлзээгүй, харин хоёрдахь нь юм бол, энэ заяагүй театрын захиргаа өөрөө урьдчилж нэг балай хэрэг тарьчихаад (нөгөө өрөөний хагархай цонх, Дөрвөлжингийн Тамга яаж байсан энэ тэрийг зөвхөн сана даа) Москвагаас ул мөргүй арилж одсон юм биш биз дээ.
Мөрддөгийг тэргүүлж байгаа хүнийг зүй ёсоор үнэлэх хэрэгтэй юм. Алга болсон Римскийг гайхалтай түргэн олсон. Кинотеатрын ойролцоох таксины зогсоол дээр Дөрвөлжингийн Тамга ямаршуухан ая зантай байсныг, тоглолт хэзээ дууссан, Римский чухам хэдийд алга болсон байж болох гэх зэрэг зарим нэг цаг хугацааны өгөгдөхүүнтэй жишиж үзмэгц л Ленинград руу нэн даруй цахилгаан явуулах хэрэгтэй нь тодорхой болжээ. Нэг цагийн дараа (баасан гарагийн орой тийш) Римскийг “Астория” зочид буудлын
дөрвөн давхрын дөрвөн зуун арван хоёрдугаар өрөөнөөс буюу одоо Ленинградад явуулын тоглолт хийж яваа Москвагийн нэг театрын урын сангийн эрхлэгчийн буусан өрөөний зэрэгцээ, алтадмал цэнхэр саарал тавилгатай, гойд сайхан халуун усны тасалгаатай нөгөө нэг олонд цуутай өрөөнөөс илрүүлсэн тухай хариу иржээ.
“Астория” буудлын дөрвөн зуун арван хоёрдугаар өрөөний хувцасны босоо шүүгээнд нуугдаж байгаад илэрсэн Римскийг тэр дор нь баривчилж, тэндээ, Ленинградад байцаажээ. Үүний дараа, Варьетегийн санхүүгийн захирал ухаан солиотой болж таарлаа, асуултад олигтой хариулахгүй буюу хариулахыг хүсэхгүй байна, тэгээд өөрийг нь хуягласан өрөөнд оруулж, зэвсэгт харуул тавьж өгөөч гэж ганцхан зүйл хүсч байгаа болно гэсэн цахилгаан Москвад иржээ. Римскийг тусгай хамгаалалтанд авч Москвад хүргэхийг тэндээс хариу цахилгаанаар тушааж тэр дагуу ёсчлон хамгаалагдсан мань Римский баасан гарагийн орой оройн суудлаар буцав.
Мөн баасан гарагийн орой гэхэд Лиходеевийн сургийг гаргажээ. Лиходеевийн тухай асуулгатай цахилгаан бүх хот РУУ явуулсны дүнд Ялтаас, Лиходеев Ялтад байсан, гэхдээ нисэх онгоцоор Москва руу гарсан гэх хариу авсан аж.
Олж чадахгүй буй цорын ганц ул мөр бол Варенухагийн ул мөр. Москва даяар нэр цуутай, театрын алдарт эрхлэгч усанд хаясан чулуу мэт алга болжээ.
Энэ сацуу Варьетегийн театраас гадна Москвагийн бусад газар болсон хэрэг явддыг арга буюу хөөдөлдөцгөөжээ. “Цэнгүүн далай” дуулдаг албан хаагчдын ер бусын тохиолдол (дашрамд өгүүлэхэд: профессор Стравинский тэдэнд арьсан доогуур нь нэг тариа хийснээр хоёр цагийн дотор хэвийн байдалд нь оруулж дөнгөсөн), бусад байгууллага, хүмүүст мөнгө хэмээн хамаа намаагүй юм үзүүлсэн этгээдүүд, бас тийм юм авснаас болж хохирсон этгээдүүдийн учрыг олох хэрэгтэй болжээ.
Хар аяндаа юу ойлгомжтой байв гэхээр, энэ бүх учралаас хамгийн муухай, хамгийн хэл амтай, хамгийн тайлагдашгүй нь Грибоедовын танхимаас талийгаач утга зохиолч Берлиозын толгойг гэгээн цагаан өдрөөр авснаас нь хулгайлсан явдал аргагүй мөн.
Москвагаар нэг тарсан энэ ээдрээтэй хэргийн үзүүр ёзоорыг арван хоёр хүн ямх ямхаар цуглуулан мөрддөгийн ажлыг гүйцэтгэж байгаа билээ.
Мөрдөн байцаагчдын нэг нь профессор Стравинскийн эмнэлэгт хүрэлцэн ирж, юуны өмнө сүүлийн гурав хоногт тэр эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн нэрсийг үзүүлэхийг хүсэлт болгожээ. Чингэснээр Никанор Иванович Босой, толгойгоо тасдуулсан заяагүй хөтлөгч хоёр тэндээс илрэв. Гэхдээ тэр хоёрыг юман чинээнд эс боджээ. Тэр хоёрыг нөгөө учир битүүлэг шидтэний толгойлсон бүлэг зандалчид золиос болгосныг тогтоож ядах юм байсангүй. Харин Николай Иванович Бездомный тэр мөрдөгчийн сонирхлыг гойд татлаа.
Баасан гарагийн оройхонтой Иванушкагийн 117 дугаар өрөөний хаалга онгойж, дугариг царайтай дөлгөөн залуу орж иржээ. Мөрдөн байцаагчтай огт адилгүй эелдэг харьцаатай энэ залуу тэгсэн хэрнээ Москвагийн хамгийн шилдэг мөрдөгчдийн нэг юмсанж. Тэрээр цонхийж сэлхэрсэн царайтай, орчин тойронд нь юу болж байгааг эс сонирхсон, нэг бол орчныхоо юмны дээгүүр алс тэртээг ширтсэн, нэг бол хараа нь дотогшоо өөр рүүгээ орчихсон харцтай залуу хүн орон дээр хэвтэж байхыг үзэв.
Мөрдөн байцаагч өөрийгөө эелдэгхэн танилцуулаад, уржигдар Хамбын цөөрөм дээр болсон явдлын тухай ярилцахаар Иван Николаевич дээр орж ирснээ хэлэв.
Хэрэв мөрдөн байцаагч үүнээс арай эрт, үгүйдээн, жишээлэхэд, пүрэв гарагт шилжих шөнө, Иван Хамбын цөөрөм дээр болсон явдлыг хүнд ярьж үнэмшүүлэх гэж ааг омгоо шавхан үзэлцэж байхад ирсэнсэн бол Иван мөн ч их баярлах байсан даа, хөөрхий. Зөвлөгчийг барихад туслах гэсэн мөрөөдөл нь одоо биелэх нь, гэхдээ өөрөө хэн нэгний араас хөөцөлдөх шаардлагагүй болж, гуравдахь өдрийн орой чухам юу болсныг хөөрүүлэхээр өөр дээр нь хүн ингээд ирчихдэг байна.
Гэвч, Берлиозыг амь үрэгдсэнээс хойшхи хугацаанд Иванушка шал өөр хүн болжээ. Тэрээр мөрдөгчийн бүх асуултад эелдэгхэн бөгөөд уриалгахан хариулж байгаа ч үүнийг эс хайхарч буй нь нүднийх нь харц, ярианых нь өнгөнөөс андашгүй байлаа. Берлиозын хувь заяаны талаар яруу найрагч санаа зовохоо больжээ.
Иванушка мөрдөгчийг орж ирэхийн өмнө зүүрмэглэн хэвтэж байсан бөгөөд нүднийх нь урдуур зарим үзэгдэл хөврөн байж. Тухайлахад, том том гантгин үхэр чулуутай, өнгөлсөн олон баганатай, наранд гялалзсан дээврүүдтэй, Антонийн өршөөлгүй баргар хар цамхагтай, баруун
гүвээн дээрээ бараг дээврээ хүртэл халуун орны ногоон цэцэрлэгт умбасан ордонтой, энэхүү цэцэрлэгийн дээгүүр шингэх нарны туяанд сацарсан хүрэл хөшөөнүүдтэй хачин ойлгомжгүй, хэрэг дээрээ байхгүй хот харагджээ. Мөн эртний хотын хэрэмний ёроолоор явж буй хөө хуягтай ромын зуутуудыг харжээ.
Улаан дотортой цагаан нөмрөгтэй, сахлаа хуссан уцаар шар царайтай, харийн тэр өтгөн тансаг цэцэрлэгийг үзэн ядсан янзтай хараад, тохойвчтой сандал дээр хөдөлгөөнгүй сууж буй нэг хүн нойрмоглосон Иваны өмнө үзэгдэв. Иван бас хоосон хөндлөвч бүхий шон ёрдойсон нүцгэн шар толгойг үзэв.
Харин Хамбын цөөрөм дээр болсон явдлыг найрагч Иван Бездомный нэгэнт сонирхохоо больжээ.
-Берлиозыг трамвай доогуур ойчиход, Иван Николаевич, та өөрөө тэр эргүүлгэн хаалганаас хэр хол байсан бэ?
Иван, яагаад ч юм бэ, үл тоосон янзтай мэдэгдэм төдий инээвхийлээд,
-Би хол байсан гэж өчив.
-Нөгөө эрээн хувцаст яг эргүүлгэн хаалганы тэнд байсан уу?
-Угүй, тэр чинь холгүйхэн нэг сандал дээр сууж байсан.
-Берлиозыг ойчих үед тэр хүн эргүүлгэн хаалга руу очоогүйг та сайн санаж байна уу?
-Санаж байна. Очоогүй. Тэр тарайхаараа нэг тарайчихаад сууж байсан.
Мөрдөгчийн сүүлчийн асуултууд энэ байжээ. Тэгээд босч, Иванушкатай гар бариад, түргэн илааршихийг ерөөж, тун удахгүй түүний шүлгийг дахиад уншина гэж найдаж буйгаа илэрхийлэв.
-Үгүй ээ, би дахиад шүлэг бичихгүй гэж Иван аяархан хариулав.
Мөрдөн байцаагч эелдгээр мушилзаад, яруу найрагч одоохондоо жаахан сэтгэлийн гутралд орсон шиг байна, гэхдээ энэ бол удахгүй зүгээр болно гэдэгт итгэл төгс байгаагаа зүрхлэн илэрхийлэв.
-Үгүй, миний энэ хэзээ ч зүгээр болохгүй. Миний бичиж байсан шүлгүүд-муу шүлгүүд. Би одоо үүнийг ойлгоод байна гэж Иван мөрдөгч рүү биш, гэрэл нь бөхөж буй тэнгэрийн хаяа руу харж өгүүлэв.
Мөрдөн байцаагч Иванушкагаас маш чухал мэдээ олж аваад тэндээс гарч одов. Хэрэг явдлын сүүлчийн учигнаас барьж эх рүү нь хөөсөөр эцсийн бүлэгт тэрхүү хэрэг эх авсан ундаргыг олж дөнгөлөө. Энэ хэрэг явдал Хамбын цөөрмийн тэндэх аллаганаас эхэлсэн гэдэгт мөрдөгч эргэлзэхгүй байв. Мэдээж, Иванушка, эрээн хувцаст хоёрын хэн нь ч МАССОЛИТ-ын золгүй даргыг трамвайн доогуур түлхээгүй, түүний дугуйн доогуур ойчиход хөндлөнгийн гар хөл нэрмээс болоогүй гэх юм уу даа. Харин Берлоиз ховсдуулсны улмаас трамвайн доогуур үсэрч орсон (эсвэл түүний доогуур ойчсон) гэдэгт мөрдөн байцаагч итгэлтэй байлаа.
Чингээд баримт сэлт ч зөндөө, ер нь хэнийг, хаанаас олж барих нь ч нэгэнт тодорхой болжээ. Гэтэл яагаад ч барьж болдоггүйд л хамаг учир байв. Хараал идэж ханашгүй 50 тоот байранд хэн нэгэн байгаа гэдэг нь эргэлзээгүйг дахин хэлэх хэрэгтэй юм. Энэ байр руу утасдахад, заримдаа гуншаа, заримдаа цахиртсан дуугаар хариу хэлнэ, хааяа цонхоо онгойлгоно, түүгээр ч барахгүй эгшигт хайрцагны аялах дуу сонсдоод байгаа билээ. Тэгсэн хэрнээ яг яваад очихоор л үнэхээр хэн ч байдаггүй. Уул нь тийшээ нэг бус удаа очсон, хоногийн янз янзын цагт шүү дээ. Тэр ч атугай, дотуур нь тор барин шүүж, өнцөг булан болгоныг нэгжсэн. Энэ байрыг аль хэдийнээс сэжиглэсэн. Тийм учраас байшингийн хөндий хонгилоор явж орц хүрдэг зам төдийгүй, арын хаалган дээр харуул хамгаалалт тавьсан, тэр битгий хэл, дээвэр дээр, яндангийн аман дээр хүртэл харуул тавьсан. Тийм ээ, 50 тоот байр дүрсгүйтээд байгаа нь үнэн ч ямар ч юм тус нэмэр болдоггүй.
Баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө дунд хүртэл буюу оройн өмсгөл хэдэрч лакадсан шаахай өшиглөсөн Майгель гүн 50 тоот руу уригдсан зочны ёсоор ёс төртэй алхан орох хүртэл уг хэрэг иймэрхүү байдалтай сунжирчээ. Үүнээс яг арван минутын дараа тэр байр руу ямар нэг хонх, зөвшөөрөл гэлгүй орж үзэцгээсэн боловч гэрийн эздийг олоогүй төдийгүй, маш хачирхалтай нь Майгель гүний ул мөр, бараа сураг илэрсэнгүй.
Тэгэхээр, түрүүн дурдсанчлан, хэрэг бямба гарагийн үүр хүртэл ийм байдалтай сунжирчээ. Тэгтэл шинэ, маш сонирхолтой мэдээнүүд гарч ирлээ. Москвагийн нисэх онгоцны буудал дээр Крымээс ирсэн зургаан хүний суудалтай онгоц буужээ. Тэр онгоцноос буусан
зорчигсодын дотор нэг хачин зорчигч байж. Энэ нь лав гурав хоног усанд ороогүй, сахал нь өрвийчихсөн, айдас хурсан үрэвсэлтэй нүдтэй, нэн донжтой хувцастай, ачаа тээшгүй нэгэн залуу ард ажээ. Сайхь ард папах малгайтай, унтлагын дамцныхаа гадуур эсгий нөмрөгтэй, сая худалдаж авсан гэрийн шинэхэн арьсан шаахайтай. Онгоцноос зорчигсодын буусан шатнаас энэ иргэнийг дөнгөж хөндийртөл түүн дээр хүмүүс очжээ. Энэ иргэнийг аль хэдийн хүлээж байсан бөгөөд тийнхүү Варьетегийн мартахын аргагүй захирал Степан Богданович Лиходеев хэсэг хугацааны дараа мөрддөгийнхэнтэй учран золгов. Тэрээр шинэ шинэ мэдээгээр дарж өгчээ. Воланд Степа Лиходеевийг ховсдож, жүжигчний дүрээр Варьетед нэвтрэн орсон, дараа нь мөн энэхүү Степаг Москвагаас, хэдэн бээрийн алсад ч юм бүү мэд, ямар нэг аргаар чулуудаж тонилгосон нь одоо тодорхой боллоо. Ийнхүү баримт сэлт нэмэгдсэн ч тэглээ гээд ажил хөнгөрсөн юм байдаггүй, харин ч жаахан хүндрэв бололтой, юу гэвэл, Степан Богдадсвичийг золиослосон шиг янзын юм хийдэг хүнийг барьж авна гэдэг тун амаргүй ажил болох нь улам илэрхий болоод явчихлаа. Ингэхэд, Лиходеевийг өөрийнх нь хүсэлтийн дагуу найдвартай өрөөнд хорьжээ. Чингэмэгц бараг хоёр хоног хаачсан нь мэдэгдэхгүй алга байж байгаад эргэж ирсэн Варенухаг гэрээс нь тун сая баривчлан мөрдөн байцаалтад оруулав.
Эрхлэгч хэдийгээр үүнээс хойш түүнээс дааш худлаа хэлж байхгүй гэж Азазеллод амласан боловч мэдүүлгээ чухамхүү худлаа ярихаас эхлэжээ. Гэхдээ, тэглээ гэж түүнд хамаагүй хатуурхаж бас болохгүй. Азазелло түүнийг утсаар ярихдаа худлаа хэлж, хуншгүй зан гаргаж болохгүй гэсэн шүү дээ, гэтэл одоо бол эрхлэгч тийм төхөөрөг хэрэглэхгүй шууд ярилдаж байгаа юм чинь. Иван Савельевич нүд нь дальдчин байж мэдүүлэг өгөхдөө, пүрэв гарагт Варьете дээр өөрийнхөө өрөөнд өдрийн цагаар ганцаараа шал согтотлоо уусан, тэгээд нэг тийшээ явсан, чухам хаашааг санахгүй байна, нэг газар хар архи нэмж уусан, чухам хааныг санахгүй байна, дараа нь нэг газар хашааны ёроолд жаал хэвтсэн, чухам хааныг бас л санахгүй байна гэхчилэн ярьжээ. Гагцхүү ийм мунхаг болчимгүй юм ярьж чухал хэргийн мөрдлөгийг саатуулж байна, үүнийхээ төлөө, мэдээжээр, хариуцлага хүлээх болно гэдгийг эрхлэгчид сануулмагц Варенуха эхэр татан
уйлж, нүд нь ийш тийшээ бүлтэгнэн, чичирсэн дуугаар шивнэж, Воландын дээрэмчдийн гарт ороод гарсан учраас тэд өс санахвий гэж айсандаа л худлаа ярьж байна хэмээгээд хуягласан өрөөнд түгжүүлэхийн түүс болж байна, тэгж өгөхийг гуйж хүсч байна гэжээ.
-Ээ, чөтгөр чамайг! Яахаараа цөмөөрөө хуягласан өрөө гээд байдаг байна аа гэж нэг мөрдөн байцаагч үглэв.
-Тэр үл бүтэх этгээдүүд эд нарыг ёстой ухаан тавьтал нь айлгаж л дээ гэж нөгөө Иванушка дээр очсон мөрдөгч өгүүлэв.
Варенухаг чадах чинээгээрээ тайвшруулж, элдэв өрөөтэй өрөөгүй түүнийг харж хамгаална гэж хэлтэл мань хүн хашааны ёроолд ямар ч хар архи ууж бариагүй нь илэрч, харин түүнийг хоёр этгээд нийлж зодсон болж таарав, нэг нь соёотой, шар толгойтой, нөгөө нь нэг бүдүүн...
—А-аан, мууртай төстэй юу?
-Тийм, тийм, тийм хэмээн айдаст автсан эрхлэгч шивнэн, хором тутамд эргэн тойрноо эргэлдүүлэн харан байж, 50 тоот байранд газарч ороолонгийн үүрэг гүйцэтгэн, чухам түүнээс болж санхүүгийн захирал Римский золтой л мажийчихаагүй билээ, бараг хоёр өдрийг яаж өнгөрөөснөө тов тодорхой илтгэн мэдүүлэв.
Энэ үед Ленинградын суудлаар авчирсан Римскийг оруулж ирлээ. Гэтэл энэ хуучин санхүүгийн захирал гэж танихад нэн бэрх болсон, сэтгэл мэдрэл эмгэгтэн, айсандаа салганан чичирч буй буурал өвгөн яагаад ч үнэнийг ярихгүй хэмээн мэлзэж, энэ утгаар үнэнхүү зөрүүд нэгэн болж таарав. Римский, тэр шөнө өрөөнийхөө цонхонд ямар ч Гелла гэгчийг хараагүй, Варенухаг ч нэгэн адил үзээгүй, зүгээр л дотор нь муухайрч, ухаан балартсан, тэгээд Ленинград явчихсан гэж зүтгэжээ. Эмгэг туссан санхүүгийн захирал өөрийг нь хуягласан өрөөнд хорихыг хүсэлт болгож мэдүүлгээ өндөрлөснийг яриад ч яахав.
Аннушкаг Арбатын нэг их дэлгүүрийн кассны хүүхэнд арван доллар өгөх гэж оролдож байхад нь баривчилжээ. Цэцэрлэгийн гудамжны байшингийн цонхоор нисч гарсан хүмүүсийн тухай, сэргийлэхэд аваачиж өгөх санаатай шалан дээрээс авсан хэмээсэн тахны тухай Аннушкагийн яриаг анхааралтай сонсоцгоожээ.
-Үнэхээр очир алмаастай тах байсан юм уу гэж Аннушкаг байдаав.
-Би очир алмаасыг танихгүй байхдаа яахав дээ гэж Аннушка өчив.
-Гэхдээ тэр хүн танд аравтын дэвсгэр өгсөн гэж та хэлээ биз дээ?
-Би аравтын дэвсгэрийг танихгүй байхдаа яахав дээ гэж Аннушка өчлөө.
-Тэгвэл хэзээ тэр чинь доллар болоод хувирчихав?
-Би юу ч мэдэхгүй, юуны чинь доллар, би ямар ч доллар үзээгүй, бид эрхээ мэднэ! гэж Аннушка гонгинуулав. -Бидэнд шагнал өглөө, түүгээр нь бид эрээн давуугаа худалдаж авч байна... Тэгснээ тавдугаар давхарт ад зэтгэр үржүүлсэн байрны захиргааныхны өмнөөс хариуцлага хүлээхгүй, харин тэр ад зэтгэрээс болоод амар заяагаа үзэхээ больсон гэхчилэн чалчиж гарлаа.
Тэгтэл түүнээс залхаж гүйцсэн мөрдөн байдаагч Аннушка руу үзгээрээ дохиод ногоон цаасан дээр гарах бичиг шийтгэж олгосонд Аннушка байшингаас гаран арилж, цаадуул нь, ашгүй, санаа амарцгаав.
Дараа нь зөндөө олон хүн дараалан байцаагдав. Тэдгээрийн дотор нөхрөө алга болчихлоо гэж сэргийлэхэд үүрээр мэдэгдсэн хартай авгайнхаа мунхагаас болж тун сая баривчлагдсан Николай Иванович байцаагдлаа. Николай Иванович бугийнд бүжигт наадам дээр хэсэг хугацаагаар байсан гэх марзан үнэмлэх ширээн дээр гаргаж тавьсанд мөрдлөгийхөн нэг их гайхсангүй. Николай Иванович Маргарита Николаевнагийн гэрийн нүцгэн үйлчлэгчийг өөр дээрээ унуулан агаараар, хаашаа ч юм бэ, чөтгөрийн оронд аваачиж голын усанд оруулсан, түүний өмнө Маргарита Николаевнаг цонхон дээрээ нүцгэн байхыг харсан гэж мэдүүлэхдээ үнэнээс жаахан хазайжээ. Жишээлбэл, хаясан цамц барьж унтлагын өрөөнд орсон, Наташаг “Цолмон” гэсэн энэ тэрийгээ дурдах шаарддагагүй гэж үзжээ. Мань хүний мэдүүлснээр бол Наташа цонхоор нисч гарч ирж өөр дээр нь мордчихоод Москвагаас аваад харвачихсан юм байж...
-Хүчирхийлэлд автан захирагдахаас өөр аргагүй болсон гэж Николай Иванович яриад, авгайд нь энэ бүхний тухай ганц ч үг дуулгахгүй байхыг хүсэлт болгон булай яриагаа дуусгажээ. Даадуул нь ч тийм амлалт өгчээ.
Николай Ивановичийн мэдүүлэг Маргарита Николаевна, түүнчлэн тэдний гэрийн үйлчлэгч хоёр ор сураггүй алга болсныг тогтоох боломж олгожээ. Тэднийг
хайж олох талаар зохих арга хэмжээнүүдийг авсан байна.
Мөрдлөгийнхөн ийнхүу агшин зуур ч амсхийлгүй ажилласаар хагас сайны өглөөтэй золгожээ. Энэ үед өөдсөн чинээ үнэнийг цуурхлын өгөөмөр ганган гоёлоор чимэглэсэн үнэхээр чих дэлдийж, нүд бүлтийм хов жив хотын энд тэндээс урган гарч нүүн тархаж байлаа. Варьетед болсон тоглолтын дараа хоёр мянган үзэгчид нь цөмөөрөө чармай нүцгэн гудамжинд гүйж гарцгаасан гэнэ, Цэцэрлэгийн гудамжинд илбийн маягийн хуурамч мөнгөний хэвлэх үйлдвэр байсныг илрүүлсэн гэнэ, нэг бүлэг зандалчид үзвэр зугааны тасгийн таван эрхлэгчийг хулгай хийж гэнэ, харин сэргийлэхийнхэн тэднийг тэр дор нь цөмийг нь олсон гэнэ гэхчилэн энд давтан нуршимгүй өчнөөн олон есөн шидийн юм цуурхацгаажээ.
Энэ сацуу үдийн хоолны цаг дөхөж байтал мөрдлөг явж буй газар утас хангинав. Өнөө хараал идсэн байрнаас нь дахиад амьтай голтой юмны шинж тэмдэг илэрсэн тухай Цэцэрлэгийн гудамжнаас мэдээллээ. Байрны цонхыг дотор талаас нь онгойлгосон, тэндээс дуу дуулах, төгөлдөр хуур тоглох чимээ сонсодсон, бас цонхны тавцан дээр хар муур наранд ээгээд сууж байхыг цонхоор харсан гэж утсаар хэлжээ.
Энэ халуун өдрийн дөрвөн цагийн орчимд энгийн хувцастай баахан эрчүүд Цэцэрлэгийн гудамжны 302- Б дугаарын байшинг арай хүрэлгүй гурван машинаас бууцгаажээ. Тэгэнгүүт тэр бөөн хүмүүс хоёр жижиг хэсэг болон хуваагдаж, нэг нь байшингийн хөндий хонгилоор хашаа руу орж, зургадугаар орцны гол хаалга руу шууд очиж, нөгөө нь ердийн үед хадаатай байдаг жижиг хаалгыг онгойлгон арын хаалга хүрч, тийнхүү хоёр бүлэг өөр өөр шатаар 50 тоот байр руу өгсөцгөөв.
Энэ үед Коровьев Азазелло хоёр, Коровьев нь баярын фракаа солиод ердийн хувцсаа өмсчихсөн харагдана, цайны өрөөнд өглөөнийхөө хоолыг дуусгах тийшээ хандаад сууцгааж байж. Воланд сурсан зангаараа унтлагын өрөөнд байж. Харин муур хаана байгаа нь бүү мэд. Гэхдээ гал тогоонд хувин сав тачигнаад байхыг бодвол Армана сурсан зангаараа чухамхүү тэнд л мангартаж байгаа юм байлгүй.
-Үгүй энэ чинь, шатаар юун хөлийн чимээ гараад байна вэ? гэж Коровьев аягатай хар кофегоо халбагаар хутгах зуур асуулаа.
-Өө, энэ чинь биднийг баривчлахаар ирж яваа юм гэж Азазелло хариулаад жүнзтэй коньякаа хөнтрөв.
-За тийм байдаг байж гэж Коровьев хариуд нь өчив.
Гол хаалганы шатаар өгсөгчид энэ зуур гурван давхрын тавцан дээр гараад ирчихсэн байлаа. Тэнд сантехникийн хоёр ажилчин халаалгын паартай ноцолдож байх аж. Өгсогчид, сантехникийнхэн бие бие рүүгээ учиртай харцгаалаа.
-Цөмөөрөө гэртээ байгаа гэж сантехникчийн нэг нь паарны хоолойг алхаар тогшингоо шивнэв.
Тэгмэгц хамгийн түрүүнд явсан хүн пальтоныхоо дороос хар маузераа улайм цайм гаргаж, дэргэд нь яваа нөгөө нэг нь доож этэх дэгээнүүдээ гаргаж ирэв. Ер нь 50 тоот руу явцгааж байгаа хүмүүс багаж хэрэгслээ сайн базаажээ. Тэдний хоёрынх нь халаасанд амархан дэлгэгддэг нимгэхэн торгомсог тор байгаа. Бас нэг хүнд бугуйл, өөр бас нэг хүнд амны самбай баг, шилтэй хлороформ байгаа аж.
50 тоот сууцны гол хаалгыг нүд ирмэхийн зуур онгойлгон, өгсөгчид бүгдээрээ үүдний өрөө рүү орж явчихав. Яг энэ үед гал тогооны хаалга дуугарсан нь арын хаалгаар өгссөн хоёрдахь хэсэг бас цагтаа хүрэлцэн ирсний гэрч болой.
Энэ удаа аз бүрэн дайрдаггүй юм гэхэд хэрэг хагас хугас ч болохноо бүтэх нь илэрхий боллоо. Хүмүүс бүх өрөө рүү хоромхон зуур харваж орсон боловч хаанаас ч, хэнийг ч олсонгүй, гэхдээ цайны өрөөнөөс тун сая орхисон байлтай өглөөний хоолны үлдэгдэл олдож, зочны өрөөний задгай зуухны тавиур дээр болор домбоны хажууд аварга хар муур сууж байжээ. Муурны саварт примус байх аж.
Зочны өрөөнд орогсод энэхүү муурыг амандаа ус балгасан мэт чимээгүй харж нэлээн удаан зогсоцгоов.
-У-хн... үнэхээр догь юм аа гэж ирэгсэдийн нэг нь шивэгнэв.
-Би дүрсгүйтээгүй, хэнийг ч үймүүлээгүй, примус л асааж байна гэж муур хөмсөг зангидан хүйтэн царайлаад, -Түүнээс гадна муур бол эртэн цагийн сэтэртэй амьтан гэдгийг' урьдчилан сануулахыг үүргээ гэж үзэж байна хэмээв.
-Нүгэлтэй цэвэрхэн ажил аа даа гэж орогсдын нэг шивнэхэд нөгөө нэг нь тод чанга дуугаар
-За, хэвлийгээрээ ярьдаг сэтэрт муур наашаа морил гэж өгүүлэв.
Тэр даруй торгомсог тор намиран дэлгэгдсэн боловч шидсэн хүн муурыг онолгүй өнөө домбыг углан авч шалан дээр унагаж хагалсанд нөгөөдүүл нь бүр гайхаж хоцров.
-Гударчихлаа, Ура! хэмээн муур чарласнаа примусээ хажуу тийш тавьж, нурууныхаа араас браунинг буугаа шүүрч авав. Тэгээд нүд ирмэхийн зуур хамгийн ойрхон зогсож байгаа руу онилтол цаадах нь муурыг гох дарахаас өрсөн, гарт нь гал манасхийх шиг болж, тийнхүү маузерийн дуутай цуг муур браунингаа алдаж, примусээ шидчихээд зуухны тавиураас шалан дээр толгойгоороо годройтон уналаа.
-Бүх юм төгслөө гэж муур сулхан дуугаар өгүүлээд нэлийсэн цусан дотор үхэдхийн тэрийв. -Надаас ганд секунд холдоод аль, газар шороотойгоо салах ёс хийе л дээ. Азазелло найз минь ээ! Чи хаана байна вэ? гэж муур цус нь гоожиж ёолоод, цайны өрөөний хаалганы зүг гал нь унтарч буй нүд юүгээн хандуулав. -Тэнцвэргүй тулалдаанд орж байхад чи над дээр ирсэнгүй. Чи хөөрхий Арманаг ганц аяга конъякаар, үнэнийг хэлбэл, маш сайн конъякаар юм биз дээ, арилжчихаад түүнийг зоргоор нь хаясан шүү! За яахав, миний үхлийн нүгэл чам дээр данслагдаг, харин би чамд браунингаа гэрээслэн өвлүүлье...
-Top, тор, алив тор гэж муурны эргэн тойронд сандран шивнэлдэцгээв. Гэтэл тор нь, яагаад тэгснийг чөтгөр л мэдэх байх, хэн нэгний халаасанд ороолдчихоод гаргаж болдоггүй ээ.
-Үхлүүт шархадсан муурыг аврах цорын ганц юм бол балга бензин... гэж муур өгүүлээд хүмүүс уймарсныг далимдуулан примусны дугуй нүх рүү амаа нааж байгаад бензин ханатал залгилав. Тэр даруй зүүн дээд талын савраас нь цус олгойдохоо зогслоо. Муур сэргэчихсэн амьд босч ирээд примусаа сугавчлан зуухны тавиур руу үсрэн гарснаа тэндээсээ ханын цаасыг маажлан урж дээшээ мацан, хоёр хормын дараа гэхэд орогсдын тээр дээр хөшигний төмөр дээр суучихсан байлаа.
Агшин зуур олон гар хөшигнөөс зууран авч, хэрдэгтэй юутай хээтэй нь хуу татан нураахад бүрэнхий өрөөнд нар мэлсхийн тусав. Гэтэл баашилж эдгэрсэн муур, примус хоёрын аль нь ч доошоо унасангүй. Муур примустэй чигээрээ агаараар дүүлж өрөөний голд өлгөсөн цэцгэн суурьтай чийдэн дээр үсрээд гарчихлаа.
-Шат! гэж дороос нь хашгирцгаав.
-Халз тулаанд дуудаж байна! гэж муур нөгөөдүүлийн толгой дээгүүр чийдэнгийн суурин дээр савлах зуур бархирав. Тэгтэл ч браунинг аль хэдийн саварт нь орчихсон, примусээ чийдэнгийн суурины хоёр салааны хооронд тогтоочихсон харагдав. Муур ирэгсдийн толгой дээгүүр цагийн дүүжин шиг савлах хоорондоо тэдэн рүү шагайж байгаад гал нээчих нь тэр. Байраар нэг нүргээн. Чийдэнгийн суурины болор зүүлтний хагархайнууд шалан дээр сархийн унаж, зуухны толь цацраатан хагар тусч, хананаас шаварддаганы тоос манаран, буудсан хонгионууд шалан дээгүүр под под үсчин, цонхны шил тар нярхийн хагарч, цоо буудуулсан примуснээс бензин сад тавилаа. Одоо муурыг амьд барина гэж санасны гарз болсон тул ирэгсэд хариу гал нээж, маузер буугаараа муурны толгой, цээж, гэдэс, нуруу руу мэргэн түргэн буудацгаав. Бууддаганаас болж байшингийн гадаа бөөн үймээн үүсчээ.
Гэхдээ энэ буудалцаан нэг их сунжирсангүй, тэгсхийгээд аяндаа намжиж эхлэв. Юу гэвэл, энэ буудалцаанаас муур ч, ирэгсэд ч ямар нэг хохирол амссангүй. Хэний ч амь нас үрэгдээгүй төдийгүй хэн ч шархадсангүй. Бүгдээрээ, муур хүртэл эв эрүүл, цоо бүтэн үлдэцгээжээ. Ирэгсдийн нэг нь үүнийг бүрмөсөн шалгах гэж золигийн адгуусны толгой руу таван сум тавьсанд муур зөрүүлээд адтай гэгч нь бүтэн дайзаа хоосолжээ. Үр дүн нь бахь байдгаараа тул хэнд ч, ямар ч сэтгэгдэл эс төрүүлэв. Муур савлах нь намдаж буй чийдэнгийн суурин дээр суусан чигээрээ, ямар зорилготойг бүү мэд, гар бууныхаа ам руу үлээж, савар руугаа нулиман ганхана. Дор нь чимээгүй зогсогсодын царай мэл гайхаж, цэл хөхөрчээ. Энэ бол бууддага ямар ч үр дүнгүй болсон цорын ганц тохиолдол байх. Муурын браунингийг ямар нэг тоглоомын буу гэж үзэж мэдээж болно, гэтэл ирэгсдийн маузерийг тэгж үзэж хэрхэвч болохгүй билээ. Муурын анхны шархны тухайд уул нь өчүүхэн ч эргэлзээ байгаагүй, гэтэл энэ бол яг нөгөө бензин уусантайгаа адилхан илбэддэг, балайтсан баашнаас өөр юу ч биш байжээ.
Муурыг барьж авах оролдлого дахин нэг хийцгээлээ. Бугуйл шидэж үзэж. Гэтэл тэр нь чийдэнгийн нэг салааг цаламдан, цэцгэн суурийг бүтнээр нь тасдаж унагахад байшин тэр даяараа доргих шиг болсон ч муур барих тухайд аанай л үр дүнгүй хоцров. Тэнд байгсад чийдэнгийн суурины хагархайд шүршүүлж, мань муур агаараар нисэн зуухны толины алтан гууны дээд талын ирмэг дээр, бүр таазны дор очоод суучихжээ. Тэрээр ийш тийшээ зулбан зугтах царайгүй, харин ч харьцангуй аюул багатай сууж байгаад эрдэх мэт дахиад яриа өдөөв.
-Надтай ийм ширүүн харьцаж байгаагийн шалтгааныг ёстой ойлгохгүй байна... гэж муур тэртээ дээрээс өгүүлэв.
Ийнхүү ярьж эхлэтэл, хаанаас сонсдож буй нь бүү мэд, нэг цахиртаж гонгиносон дуу түүний яриаг тасдлаа:
-Гэрт юу болоод байна аа? Миний ажилд саад болж байна.
Өөр нэг чихэнд таагүй гуншаа дуу,
-Мэдээж, Армана л биз, чөтгөр авмарыг даа! гэх сонсодлоо.
Гуравдахь, чичирхийлсэн дуу,
-Мессир! Бямба гараг. Нар хэвийж байна. Бидний явах цаг боллоо гэж өгүүлэв.
-Уучлаарай, цааш нь ярилцаж чадахгүй нь. Бид явах болчихлоо гэж муур толины дээрээс өгүүлээд гар буугаа ширвэж донхны шилийг давхраар нь хага цохичихлоо. Тэгснээ дээрээс бензин цацтал тэр бензин нь хар аяндаа тааз хүртэл улаан дөл оволзуулан гал авалцдаа.
Маш түргэн, маш хүчтэй, ер нь бензин ч хэзээ тэгдэг билээ дээ, нэг л ер бишийн гал дүрэлзээд ирэх нь тэр. Хананы цааснаас дорхноо утаа савсаж, хуу татсан шалан дээрх хөшиг умиран шатаж, хагарсан цонхны жаазанд гал авалцаж эхлэв. Муур биеэ хурааж байгаад нэгэнтээ мяулан толиноос цонхны тавцан руу үсэрснээ примустэйгээ цаад руу нь далд орлоо. Гадна талд буун дуу тас тасхийлээ. Инжааны авгайн байрны цонхон тус галын төмөр шатан дээр сууж байсан хүн муурыг “П” маягийн, дээр хэлсэн шүү дээ, байшингийн булангийн дээврийн усны янданг чиглэн нэг цонхноос нөгөө рүү тавцан дамжин дүүлэхэд нь баахан бууджээ. Муур тэр яндангаар авиран дээвэр дээр гарлаа.
Түүнийг тэнд утааны яндан манаж байсан хамгаалалтынхан, харамсалтай нь, ямар ч үр дүнгүй тал талаас нь хий буудаж, мань муур хотыг мэлтийтэл гийгүүлсэн шингэх нарны туяанд замхран арилах нь тэр ээ.
Энэ үед байранд байгсадын хөл дор зүймэл шал дүрсхийн асч, өнөө муурын худлаа шархдан хөлбөрч байсан яг тэр газар гал дундаас Майгель гүн агсны эрүү нь этийсэн, шилэн нүдтэй хүүр улам бүр өтгөрөн тодорлоо. Түүнийг гал дотроос авах арга нэгэнт байсангүй. Зочны өрөөнийхөн шатаж буй зүймэл шалан дээгүүр харайлган, өөрснийхөө утаа баагиж буй
мөр, цээжийг гараараа алгадсаар ажлын өрөө, үүдний өрөө хоёр руу ухарцгаалаа. Унтлагын өрөө, цайны өрөөнд байгсад хонгил руу гүйж гарцгаажээ. Гал тогоонд байгсад гүйж ирээд үүдний өрөө рүү харайлгацгаав. Зочны өрөө гал, утаанд нэгэнт автжээ. Хэн нэг нь явдал дундаа галынхны утас руу эргэдэж,
-Цэцэрлэгийн гудамж, гурван зуун хоёр-бис! гэж товчхон хашгирч амжжээ.
Цаашдаа тэнд байх аргагүй боллоо. Галын дөл үүдний өрөө рүү өрвөлзөөд ороод ирлээ. Амьсгалахад бэрх болов.
Шидлүүлсэн байрны хагархай цонхоор утааны түрүүч олгойдож эхлэнгүут байшингийн доторхи талбайд хүмүүс,
-Түймэр, түймэр, бид шатаж байна! гэж хоолой мэдэн хашгиралдав.
Байшингийн нэг бус байрны хүмүүс утсаа залган,
-Цэцэрлэгийн гудамж! Цэцэрлэгийн, гурван зуун хоёр- бис! гэж хашгирч эхлэв.
Хотын бүх галын ангиас хар хурдаараа давхиж яваа урт улаан машинуудын дотор палхийм хонхны дуу Цэцэрлэгийн гудамжинд сонсогдохын үес талбай дотуур гүйлдэж байгаа хүмүүс таван давхрын цонхоор утаатай хамт гурван эрэгтэй хүний дүрс, тэгж л санагдсан, бас нэг нүцгэн хүүхний дүрс нисч гарахыг харцгаажээ.


Top
   
PostPosted: Aug.05.16 8:30 am 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: May.05.15 2:40 pm
Posts: 75
Bagada l neg unshij bgad sn uhaj oilgooguu dahin unshih yumsn gj bodool yawaad bsim ashgui gj.

Ingehed ene henii orchuulga we Bloody Mary?

_________________
Don't try to be a NORMAL


Top
   
PostPosted: Sep.02.16 1:25 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Sep.02.16 1:19 pm
Posts: 1
Unshij bgaa shu goy zohiol oruulj bgaad bayarlalaa
zaaval duusgaarai :)


Top
   
PostPosted: Nov.24.17 9:40 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Mar.03.05 5:25 pm
Posts: 2494
Уншинаа

_________________
Zuka


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 40 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited