#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.23.17 7:06 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jun.07.16 12:28 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Jul.19.10 6:42 pm
Posts: 87
goy zohiol bn. keep going :)


Top
   
PostPosted: Jun.07.16 1:36 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 683
шуурхай оруулж байгаад Цолмондоо маш их талархаж байнаа. зүв зүгээр мөрөөрөө байгаа хүнийг хэн яагаад алах гээд байгаам бол


Top
   
PostPosted: Jun.07.16 4:30 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Jul.17.10 10:06 pm
Posts: 164
Гоё зохиол байна


Top
   
PostPosted: Jun.08.16 11:21 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Баярлалаа. Сонирхолтой юмаа.


Top
   
PostPosted: Jun.08.16 6:14 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Өчигдөр ажил ихтэй оруулж амжсангүй, өнөөдөр өчигдрийнхийгөө нөхөж олон хуудас оруулахыг хичээнээ :wd:


Top
   
PostPosted: Jun.08.16 10:09 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Аравдугаар бүлэг

Моуди тэсрэх бөмбөгийг аюул хөнөөлгүй болгоод бүрэлдэхүүн хэсгүүдийг нь өөрийн машины тээшний саванд болгоомжтой хийв. Дараа нь Джад дээр оров.
- Саяын юмыг байранд нь хэвээр үлдээгээд цагдаа дуудсан бол дээр байж уу? гэж Джадын асуухад,
- Мэдээллийн илүүдэл бидэнд гай тарина гэж би хэлдэг юм даа гэв.
- Миний үнэн хэлснийг дэслэгч Макгрейви итгэж үнэмших байсан.
- Лав уу?
Мөрдөгчийн юу хэлэх гэж байгааг Джад ойлгов. Макгрейвийн бодлоор бол тэсрэх бөмбөгийг Джад өөрөө машины таг дор тавьсан байж болох юм. Гэхдээ хувиараа мөрдөгч энэ болсон явдлыг цагдаагийнхнаас нуух гэж байгаа нь Джад хачин санагджээ. Моуди одоо түүнд ихэнх хэсэг нь хөдөөний болхи бүдүүлэг гадаад байдлын цаана нуугдсан асар том мөсөн уул мэт санагдах болов. Моудийн үгийг сонсоод сэтгэл догдлохыг мэдэрлээ. Джад солиороогүй байна. Алуурчин байгаа юм байна. Бүхий л байдлаас үзэхэд Джадыг цааш нь харуулахаар сонгож авсан бололтой. "Ай Тэнгэр! Хэдхэн минутын өмнө би өөрийгөө шизофрени өвчтэй болсон гэж итгэх шахаад байсан юм шүү. Би энэ Моудид төлж баршгүй их өртэй хүн боллоо" гэж доктор бодов.
- Та бол алдар хүндтэй доктор. Би бол нэг муу эрүүлч. Харин амтат бал олж идье гэсэн хүн зөгийн үүр эрэх хэрэгтэй гэж би хэлдэг юм даа ... гэхэд нь Джад Моудийн цэцэн үгийн утгыг ойлгох болж,
- Бид хэнийг эрэх ёстой вэ гэдгийн тухайд миний саналыг мэдмээр байна уу? гэсэнд мөрдөгчийн царай туяарч,
- Яг тийм. Галзуугийн эмнэлгээс оргосон сэтгэл мэдрэлийн өвчтөн байгаа юм биш биз? гэв.
"Сэтгэл мэдрэлийн өвчтөний эмнэлгийг хэлж байна" гэж Джад дотроо залруулан бодов.
- ... эсвэл бүр илүү ноцтой юм байна уу? гэхэд нь,
- Илүү ноцтой юм гэж Джад даруй хариулав.
- Доктор та яагаад ингэж бодно вэ?
- Нэгдүгээрт, урьд шөнө миний ажлын өрөөнд хоёр хүн дайран орох гэсэн. Нэг сэтгэл мэдрэлийн өвчтөн гэсэн таамаглалыг би зөвшөөрч болох байна. Харин сэтгэл мэдрэлийн өвчтэй хоёр хүн хамсан ажиллана гэвэл арай дэндэнэ.
- Ойлгож байна. Цааш нь ярина уу гэж Моуди урамшуулан өгүүлэв.
- Хоёрдугаарт гажигтай тархинд нэг санаа төрөөд салахгүй байж болно. Алуурчний үйлдэл бол хатуу чанд төлөвлөгөөнд захирагдсан байдаг. Жон Хансен, Кэрол Робертс хоёрыг яах гэж алсныг мэдэхгүй. Хэрэв би эндүүрээгүй бол гурав дахь, сүүлчийн золиос нь би болно.
- Яагаад тэр вэ, сонин юм байна гэж Моуди гайхав.
- Яагаад гэвэл хэрэв өөр хүмүүсийг мөн алахаар төлөвлөсөн бол анх намайг алах гээд бүтэлгүй болсны дараа нэрсийн жагсаалтын дагуу дараачийн хүнд шилжих байсан. Үүний оронд миний хойноос мөрдөн мөшгөсөөр байна.
- Та байна шүү, төрөлхийн мөрдөн сурвалжлах авьяастай хүн байна гэж Моудийн сайшаан өгүүлэхэд Джад хөмсөг зангидан,
- Өө, миний яагаад ч хариулж чадахгүй байгаа зарим асуулт бий гэв.
- Чухам юу вэ?
- Нэгдүгээрт, намайг алах гэсэн шалтгаан. Миний мэдэхээр ...
- Үүнийг бид эргэж ярина. Өөр юу вэ?
- Хэрэв хэн нэг хүн намайг үнэхээр алах гэж байгаа юм бол намайг машинаар дайрсны дараа жолооч нь эргэж ирээд намайг дахин дайрахад саад болох юм байгаагүй. Би ухаангүй хэвтэж байсан.
- Уухай, тийм үү? Энд чинь л мистер Бенсон гараад ирж байгаа юм.
Джад учрыг ойлгосонгүй. Моудийн өөдөөс нүд бүлтийн ширтэв.
- Мистер Бенсон бол таныг хэрхэхийг нүдээр үзсэн хүн. Би түүний нэрийг цагдаагийн мэдээнээс олсон. Таныг явсны дараа би тэр хүнтэй очиж уулзсан.
Та таксины гурван доллар тавин центийг төлнө дөө. За юу? гэж Моуди ажиггүй хэлэв.
Джад дуугүй толгой дохилоо.
- Үгийн далимд хэлэхэд мистер Бенсон үслэг. эдлэлийн зэгсэн сайн мэргэжилтэн. Танд хэзээ нэгэн цагт хайртай хүүхэндээ бэлэг барих хэрэг гарвал танилцуулж болох байна ... Ерөнхийдөө уг хэрэг гарсан мягмар гаригийн орой мистер Бенсон таны ажлын байр байдаг байшингаас гарч явжээ. Далимд хэлэхэд тэнд дүү бүсгүй нь ажилладаг юм байна. Бен сон ханиад хүргэн ахдаа эм аваачиж өг гэснийг дүү бүсгүй нь зөвшөөрсөн юм байна.
Джад тэсэж ядсан сэтгэлээ барив. Норман 3. Моудиг "Хүний эрхийн тухай хуулийг" бүхлээр нь уншсан ч анхааран сонсоход бэлэн байлаа.
- Мистер Бенсон эм өгчихөөд байшингаас гарч. ирэхдээ тан руу урт хар машин давхиж явахыг харжээ. Тэгэхэд таныг гэж мэдээгүй байж л дээ.
Джад толгой дохив.
- Машин нэг хачин ташуулдан явж байсан гэнэ. Үүнээс уламжлаад жолооч нь жолоогоо залж чадахгүй байгаа юм уу гэж мистер Бенсон бодсон байна. Таныг дайруулж унахад Бенсон анхны тусламж үзүүлэхээр гүйж очжээ. Жолооч нь таныг дахин дайрах гэж машинаа эргүүлснээ мистер Бентоныг хараад цааш эргэж, шөнийн харанхуй руу сарьсан багваахай шиг нисэн далд орсон байна.
- Тэгэхлээр мистер Бенсон тааралдаагүй бол намайг ... гээд Джад шүлсээ залгив.
- Тиймээ. Тэгсэн бол та бид хоёр уулзаж ярилцах хувьгүй байх байсан. Тэр улс таныг тоглоомгүй авлах санаатай юм байна.
- Миний ажлын өрөөнд дайран орох гэснийг яах вэ? Тэд яагаад үүд онгойлгосон хэр нь ороогүй юм бэ?
- Энэ чинь оньсого шиг юм. Тэд орж, таныг хамт байсан хүнтэй чинь алчихаад санаа амран арилаад өгч болох байсан. Хэдий тийм боловч таныг ганцаараа биш байгааг мэдмэгц яваад өгсөн байх юм. Энэ чинь бусад зүйлтэйгээ авцалдахгүй байна. Харин ... гээд доод уруулаа хэмлэн дуугүй болов.
- Харин юу гэж? гэсэнд Моудийн царай бодлогоширсон байдал илэрч,
- Сонин юм даа ... гэж бөвтнөв.
- Та юу гэв ээ?
- Миний толгойд нэг бодол төрөх шиг. Таныг алах гэж байгаа шалтгааныг мэдэхээс нааш энэ маань утгагүй юм даа ... гэхэд нь Джад аргаа барсан байдалтай дал мөрөө хавчиж,
- Хэнд намайг алах шалтгаан байж болохыг үнэндээ мэдэхгүй юм даа гэв.
-Хансен, Кэрол Робертс та гурваас өөр хэн ч мэдэхгүй ямар нэг нууц бий юу? гэхэд нь Джад толгой сэгсэрч,
- Надад манай өвчтөн нарт холбогдолтой зөвхөн ажил мэргэжлийн талын нууц л бий. Тэдний өвчний түүхэнд хүн алахын шалтгаан болох тийм мэдээлэл байхгүй. Тэдний дотор нууц тагнуул, гадаадын туршуул юм уу ял цээрлэлээс зайлж яваа гэмт хэрэгтэн байхгүй. Тэд нар бол гэрийн эзэгтэй, төрийн түшмэл гээд өөрсдийн өмнө тулгарсан асуудал бэрхшээлийг бие дааж шийдвэрлэж чадахгүй байгаа жирийн нэг хүмүүс.
- Тэдний дотор сэтгэхүйн гажигтай хүн лав байхгүй юм биз?
- Байхгүй. Би өчигдөрхөн болтол эргэлзэж болох байлаа. Үнэнээ хэлэхэд би өөрөө шизофрени өвчтэй болоо юу гэж бодож эхэлсэн. Та намайг дооглож инээж байв шүү гэсэнд Моуди инээмсэглэн,
- Миний толгойд ч ийм бодол орж байлаа. Би тантай уулзахаар болзож тохирсныхоо дараа өөрийн найз хоёр эмчид утасдаж, таны тухай асууж лавласан юм. Та их сайн нэртэй болсон юм байна гэв.


Top
   
PostPosted: Jun.08.16 10:16 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Тэгэхлээр "доктор Стивенсон" гэсэн нь Моудийн хөдөөний болхи бойтог өнгөн талын нэг хэсэг байсан байж,
- Хэрэв бид өөрсдийн мэдэж байгаа бүх зүйлийг цагдаагийнханд мэдэгдэх юм бол тэд энэ бүх хэргийн цаана нуугдаж байгаа хүмүүсийг эрэн сурвалжилж эхлэх байх гэж Джадыг хэлэхэд Моуди гайхан,
- Та тэгж бодож байна уу? Бидэнд мэдэх гойдын юм байхгүй шүү дээ, тийм үү, доктор оо? гэв.
Мөрдөгчийн зөв гэж Джад ойлгов. Моуди үргэлжлүүлэн,
- Цөхрөх хэрэггүй. Бид ямар ч гэсэн овоо ахицтай байна. Тийм хүмүүс бий гэдгийг бид мэдэх боллоо гэв.
- Тийм ээ. Харин гэхдээ Америкийн Нэгдсэн Улсад хоёр зуун сая хүн оршин суудаг гэж Джад уцаарлангуй өгүүлэв. Моуди бодлогошрон адар ширтэж,
- Гэр бүл. . . гэж санаа алдаад толгой сэгсрэв.
- Гэр бүл юу гэж?
- Доктор таныг өвчтөнийхөө тухай бүгдийг мэднэ гэдэгт эргэлзэхгүй байна. Та нэгэнт тэднийг хүн алах чадваргүй гэж хэлж байгаагаас хойш тантай маргаад яах вэ. Энэ чинь ... гээд буйдан орны зүг толгой дохиж,
- Таны зөгийн үүр, та өөрөө зөгийчин юм. Танаас нэг юм асууя. Та шинэ өвчтөн хүлээж аваад гэр бүлийн хэнтэй нь ярилцдаг уу? гэв.
- Үгүй. Өвчтөний сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгааг заримдаа төрөл садан нь мэддэггүй юм.
- Тийм ч байх гэж бодсон юм хэмээн мөрдөгч сэтгэл хангалуун хэлэв.
- Та манай өвчтөний хэн нэгний төрөл садан нь намайг алах гэж байна гэж бодно уу?
- Магадгүй юм.
- Тэдэнд тийм шалтгаан байхгүй бол яах вэ? Би хувьдаа эргэлзэж байна.
- Дүгнэлт хийх гэж бүү яарагтун, доктор! Танаас хүсэх юм байна. Та сүүлчийн дөрөв таван долоо хоногт ирсэн өвчтөн нарынхаа жагсаалтыг надад өгнө үү. Та ингэж чадах уу? гэхэд нь Джад хэсэг эргэлзээд,
- Энэ болохгүй гэв.
- Өвчтөн эмч хоёр харилцааны нууцад баригдаад байна уу? Энэ ёсноос жаахан гажиж болох юм шиг санагдаад байна. Таны амь насанд тулсан асуудал шүү дээ.
- Та буруу замаар явж байх шиг. Энэ болсон хэрэг явдал миний өвчтөн нарт ч, тэдний төрөл саданд ч хамаагүй. Гэр бүлийнхний дотор сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн байсан бол би мэдэх байсан ... Мистер Моуди та уучлаарай. Би өвчтөн нараа хамгаалах ёстой.
- Өвчний түүхэнд гойдын юм байхгүй гэж та хэлсэн.
- Бидэнд хэрэг болохуйц чухал юм байхгүй. Уучлаарай. Танд өвчний түүхийг үзүүлж болохгүй.
- За яах вэ, тийм байж. Тэгвэл та өөрөө миний өмнөөс ажиллах хэрэгтэй болно доо.
- Би яах ёстой вэ?
- Сүүлийн нэг сарын бүх хальсыг авч, бүгдийг анхааралтай сонсогтун. Энэ удаа эмчийн хувьд бус, мөрдөн сурвалжлагчийн хувьд. Ер бишийн юм байна уу, эрэгтүн.
- Би дандаа тэгдэг. Энэ чинь миний ажил.
- Дахиад нэг хийж, нэн анхааралтай сонсогтун. Энэ нэг хэргийг дуусахаас өмнө таныг алдмааргүй байна. Миний хамгийн их гайхаж байгаа зүйл юу вэ, та мэдэх үү? гээд Моуди пальтогоо арайхийн өмсөв.
- Юу юм бэ?
- Та тэднийг хоёул байсан гэж дурссан. Нэг хүнд таныг цааш харуулах давагдашгүй хүсэл төрсөн байж болох юм. Яагаад хоёулаа байдаг билээ?
- Мэдэхгүй гэсэнд Моуди бодлогошрон харж,
- Ай Тэнгэр! гэж уулга алдав.
- Юу вэ?
- Миний толгойд нэг бодол орлоо. Энэ бодол маань зөв бол таныг алах грсэн хүн олон байгаа юм байна ... гэхэд нь Джад итгэж ядан,
- Миний хойноос сэтгэхүйн гажигтай олон хүн мөрдөж байна гэж та хэлэх гээд байна уу? Энэ чинь утгагүй зүйл гэв. Моудийн царайд сэтгэл улам их түгшин догдолсон байдал илэрч,
- Доктор оо! Энэ бүхний цаана хэн байгааг би төсөөлж байна. Яагаадыг бүү мэд, хэн болохыг нь мэдэж байх шиг гэж хэлээд нүд нь гялалзав.
- Хэн юм бэ? гэсэнд Моуди толгой сэгсрээд,
- Танд хэлэх юм бол та намайг галзуугийн эмнэлэгт явуулна. Үг хэлэх үндэсгүй бол ам бүү ангай гэж би хэлдэг юм. Зарим зүйлийг тодруулж мэдэх хэрэгтэй байна. Миний бодсон зөв бол та удахгүй бүгдийг олж мэднэ гэв.
- Тэгнэ гэж найдаж байна хэмээн Джад халуун сэтгэлээр дуу алдсанд Моуди өөдөөс нь анхааралтай хараад,
- Үгүй дээ, доктор оо! Та миний амь насыг сохор зоосны төдий ч атугай үнэлдэг бол намайг эндүүрсэн байх болтугай гэж залбираарай гэжээ.


Top
   
PostPosted: Jun.08.16 10:19 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Арван нэгдүгээр бүлэг

Утас дуугарав. Утсан харилцааны алба Анна Блейкээс бусад бүх өвчтөнтэй холбоо барьж чадсанаа хэлэв. Джад хариу талархаад харилцуураа тавилаа. Ингээд Анна ямар ч гэсэн өнөөдөр ирэх нь байна. Түүнтэй уулзана гэж бодохоос сэтгэл дотор ер бишийн сайхан болдгийн учир юу вэ? Тэр хүүхэн гагцхүү эмчилж байгаа эмчийнхээ хүсэлтээр ирэх гэж байгааг санах ёстой. Джад Аннаг бодоод сууж байлаа. Түүний тухай нэгэн бодлын их юм мэддэг шиг, нэгэн бодлын тун бага юм мэддэг шиг. . .
Джад Аннагийн эхний үеийн нэг ярианы бичлэгтэй хуурцгийг сонгон авч дуу хураагуурт хийв.
- Миссис Блейк танд эвтэйхэн байна уу?
- Эвтэйхэн байна. Баярлалаа.
- Биеэ сул тавьсан уу?
- Тэглээ.
- Та гар зангидсан байна.
- Зүрх жаахан хөөрөөд байх шиг.
- Юунаас болоод?
Удтал дуугарсангүй.
- Гэр бүлийнхээ амьдралыг ярина уу. Та хүнтэй суугаад зургаан сар болж байгаа биз дээ?
- Тийм.
- Цааш нь яриач.
- Би их сайн хүнтэй суусан. Бид сайхан байшинд суудаг.
- Ямар байшин юм бэ?
- Хотын гадна байдаг, франц ,маягаар барьсан байшин. Тийшээ очсон хоёр талаараа таримал модтой урт зам бий. Дээвэр дээр нь тэртээ өндөрт сүүлгүй хүрэл хэрэм бий. Олон жилийн өмнө нэг анчин сүүлийг нь хуга буудчихсан байх. Манайх үндсэндээ ой мод ургасан таван акр газартай. Би салхинд их явдаг.
- Тэнд танд аятайхан байдаг уу?
- Их аятайхан.
- Танай нөхөрт?
- Миний бодоход бас адил.
- Эр хүн хэрэв санаанд нь таараагүй бол хотоос хол таван акр газар худалдаж авах нь юу л бол.
- Нөхөр маань надад хайртай. Тэр байшинг надад авч өгсөн юм. Их өгөөмөр хүн.
- Танай нөхрийн тухай ярья.
Дуугарсангүй.
- Ямаршуу төрхтэй хүн бэ?
- Энтони их цэвэрхэн сайхан эр.
Джадын дотор атаархах сэтгэл төрөв.
- Та хүүхэдтэй болохыг хүсдэг үү?
- Ай, хүсэлгүй яах вэ?
- Нөхөр чинь?
- Бас адил.
Удаан дуугүй болж, тэр завсар хальс хөдлөн шаржигнах чимээ л сонстож байв.
- Миссис Блейк ээ, таны хэлснээр танд нарийн асуудал бэрхшээл тулгарсны улмаас та надад үзүүлэхээр ирсэн юм байна. Энэ бэрхшээл чинь танай нөхөрт хамаатай юм байна, тийм үү?
Дуугарсангүй.
- За тийм гэж бодъё. Таны түрүүн ярьснаас үзэхэд та хоёр бие биедээ хайртай, ханийн бат журмыг алддаггүй, хоёул хүүхэдтэй болохыг хүсдэг, их сайхан байшинд суудаг, танай нөхөр ашиг хонжооны ажил амжилттай эрхэлж байгаа, таны хүссэн болгоныг биелүүлэхэд бэлэн байдаг цэвэрхэн сайхан эр гэдгийг мэдэж авлаа. Та нөхөрт очоод дөнгөж хагас жил болж байгаа юм байна. Энэ чинь "Миний асуудал бэрхшээл юунд байна вэ, доктор та хэлээд өгөөч" гэдэг хуучны наргиа үгийг санагдуулж байна.
Дахиад эргэлдэж буй хальсны шаржигнахаас өөр чимээ байдаггүй. Хүүхэн эцэст нь,
- Энэ тухай ярихад хэцүү байна. Уг нь би үүнийг танихгүй хүнд ярьж болно гэж бодсон юм ...
Анна буйдан орон дээр эргэж, өөдөөс нь хязгааргүй гүн алаг нүдээрээ өөдөөс нь ширтсэнийг Джад санав.
- Тэгсэн чинь их хэцүү юм байна ... гээд саад болж байгаа хашлагыг давах гэж хичээж буй мэт түргэн түргэн дуржигнуулан,
- Би санамсаргүй байж байгаад зарим нэг юм сонссон ... тэгээд буруу дүгнэлт хийсэн байж магадгүй гэв.
- Танай нөхрийн хувийн амьдралд холбогдолтой юм уу? Өөр хүүхэн үү?
- Үгүй.
- Ашиг хонжооны нь ажил уу?
- Тийм ...
- Нөхөр чинь танд бүгдийг ярихгүй байх шиг санагддаг уу? Ажил хэргийн түнш нарынхаа хэн нэгнийг мэхлэх гэж хичээдэг үү?
- Тиймэрхүү юм байх шиг.
Джадын дуу илүү итгэлтэй болж,
- Та нөхөртөө итгэхийг больж байгаа юм уу? Та нөхрийнхөө амьдралын урьд өмнө мэдэхгүй байсан тийм талыг олж хараа юу?
- Би ... би энэ тухай ярьж чадахгүй. Ерөөс би энд ирж танд үзүүлснээр түүнд амласан зүйлээ зөрчсөн шиг санагдаад байна. Доктор Стивенс та түүний тухай дахиад надаас бүү асуугаач.
Ингээд гүйцээ. Джад хальсыг буцааж ороов.
Ингэхлээр Аннагийн нөхөр нь ашиг хонжооны осолтой ажил хийсэн юм байж. Хэн нэгнийг дампууруулсан юм болов уу? Албан татварын талаар заль гаргаа юу? Ямар ч гэсэн Аннагийн сэтгэл гутсан байж. Анна юм бүхнийг их эмзэг нарийн мэдэрдэг. Эр нөхөртөө итгэл нь буурч эхэлсэн байж. Аннагийн нөхөр алуурчин байж болох уу? Джад түүнтэй нэг ч уулзаж байгаагүй. Тэр хүн ямар ажил эрхэлдэг байлаа ч гэсэн түүний ажил төрлийн үйл ажиллагаанд Жон Хансен, Кэрол Робертс юм уу Джад өөрөө ямар хамаатай байж болохыг төсөөлөхгүй байлаа.
Анна өөрөө ямар хүн бэ? Сэтгэхүйн эмгэгтэй байж болох уу? Мөрдөгдөж байна гэсэн интэй шизофрени өвчтөн юм уу? Джад сандлын түшлэг налан гэдийж бодлогоширов. Джад энэ хүүхний тухай өөрийн нь ярьснаас илүү юм мэдэхгүй. Ярьсан бүхэн нь худлаа байж болох юм. Харин яах гэж худал хэлсэн байх вэ? Хэрэв маш нарийн нягт бэлтгэсэн аллагыг нуун халхлах гэж энд ирсэн бол үүний тулд ямар нэг шалтаг хэрэгтэй. Аннагийн царайн байдлыг Джад сэтгэлдээ нэхэн санаад энэ болж байгаа хэрэг явдалтай түүнийг холбоотой гэх аливаа эргэлзээ бүрмөсөн тасрав. Үүнийг Джад өөрийн амь насаар батлан дааж чадах байлаа. Энэ сүүлчийн бодол жигтэй хачин санагдаж, Джад инээмсэглэв.
Утас дуугарахад харилцуур аваад,
- Доктор Стивенс байна гэсэнд,
- Танд ямар нэг гай зовлон тохиолдоогүй хэвийн байгааг мэдэх гэсэн юм гэж салхинд цохиулсан мөрдөгч Анжелийн сөөнгө дуу сонстов.
Джадын сэтгэлд баярлах сэтгэл дүүрэв. Ямар ч гэсэн ганцаар биш юм байна.
- Шинэ юм байна уу?
Джад эргэлзэв. Моуди тэсрэх бөмбөгийн тухай цагдаагийнханд яагаад хэлэхгүй гэсний учрыг Джад ойлгоогүй.
- Тэд нар дахиад оролдсон хэмээн Джад хэлээд Моудийн тухай, машины нь таг доор тэсрэх бөмбөг тавьсан байсан тухай ярьж,
- Одоо Макгрейви үнэмших байх гэж үгээ дуусгав.
- Бөмбөг нь хаана байгаа вэ? гэж Анжелийн сэтгэл догдлон асуув.
- Задлаад авчихсан.
- Юу? Хэн тэгсэн юм бэ? гэж мөрдөгч итгэж ядан лавлав.
- Моуди. Үүнийг ямар ч хамаагүй гэсэн.
- Хамаагүй гэв үү? Тэгвэл цагдаагийн газар юуны тулд байдаг юм бэ? Бид бөмбөгийг харсан даруй хэн тавьсныг нь хэлж чадах байсан юм. Манайд МО-гийн картын сан бий.
- Мо гэж юу юм бэ?
- Modus operandi Хүн хүний сурсан зан гэж байдаг. Хүн хэрэв ямар нэг юмыг анх удаа тодорхой маягаар хийсэн байвал цаашид мөн тэр янзаараа хийнэ гэдгийг эргэлзэхгүй байж болно. За үүнийг та надаар хэлүүлэх юу байх вэ.
- Тийм л дээ. Моуди ч гэсэн үүнийг мэдэж байсан нь лав. Харин бөмбөгийг яагаад Макгрейвид үзүүлэх гээгүй юм бол?
- Доктор Стивенс та Моудиг ямар янзаар хөлсөлж авсан бэ?
- Утасны лавлах дэвтрээс нэрийг нь олсон юм гэх Джадын хариулт утгагүй балай үг шиг сонстов.
- Өө! гээд мөрдөгч Анжелийн шүлсээ залгих сонстож,
- Тэгэхлээр та түүний тухай огт мэддэггүй юм уу? гэлээ.


Top
   
PostPosted: Jun.08.16 10:20 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
- Итгэж болох хүн гэхээс өөр юм мэдэхгүй. Юу гэж?
- Одоо үед хэнд ч итгэж болохгүй.
- Моуди энэ хэрэгт ямар ч хамаагүй. Ай Тэнгэр! Би утасны лавлах дэвтрийг хуруугаараа чичиж мэргэлээд түүнийг сонгож авсан юм.
- Түүнийг яаж олсон нь надад хамаа алга. Энд нэг л боольхой байна. Моуди өөрөө таны хойноос авлаж байгаа хүнийг барих хавх тавьж байна гэж хэлсэн мөртлөө илбээсийг залгасан байхад хавхыг хамхисангүй. Танд тэсрэх бөмбөг үзүүлсэн байж. Таны итгэлийг олох гэж түүнийг өөрөө тавьсан байж чиг болно шүү дээ, тийм үү?
- Тийм ч байж болох юм даа. Гэхдээ. . .
- Танай тэр найз Моуди нээрээ танд туслах гэж байгаа байж чиг болох, үгүй чиг байж болох юм.
- Бид учрыг нь олтол гэнэн юм хийхгүй байхыг танаас хүсье.
Моуди Джадын эсрэг байх гэж үү? Үүнийг үнэмшихэд даанч бэрх. Гэвч хувиараа мөрдөгчийн аргын талаар урьд сэжиг төрж байснаа санав.
- Та намайг яа гэж байна вэ? хэмээн Джад асуув.
- Та хотоос гадагш явах гэж байсан чинь яалаа. Үнэнээсээ явахыг хэлж байна.
- Би өвчтөнүүдээ орхих арга байхгүй.
- Доктор Стивенс ээ ... гэхэд нь Джад түүний үгийг тасалж,
- Үүнээс гадна ингэлээ гээд асуудлыг шийдэхгүй тийм үү? Би ядаж хэнээс зугтаж байгаагаа мэдэхгүй байна шүү дээ. Намайг эргээд ирэхээр бүгд эхнээсээ давтагдана.
- Үүнд утга учир бий ... гээд Анжели найтааж,
- Та Моудитай хэзээ дахин уулзах вэ? гэв.
- Мэдэхгүй. Моуди энэ хэргийн цаана хэн байна вэ гэсэн өөрийн санааг шалгаж байгаа.
- Энэ хэргийн цаана байгаа хүнд Моудид танаас илүү мөнгө төлөх чадалтай байж болох юм гэсэн бодол таны толгойд орсонгүй юу? Моудиг уулзъя гэвэл надад заавал утасдаарай. Би дахиад нэг, хоёр өдөр гэртээ байх болно. Ямар ч байсан уулзах болбол ганцаараа битгий очоорой гэж Анжели санаа зовнингуй өгүүлэв.
- Миний бодоход та арай хэтрүүлж байна. Моуди миний машинд тавьсан бөмбөгийг зайлуулсан ганц тэр баримтаас ... гэсэнд Анжели үгийг нь таслан,
- Ганц тэр бишээ. Моудиг сонгож авснаараа таныг их эндүүрчээ гэж бодож байна гэв.
- Би заавал утасдана гэж Джад амлав.
Анжели яагаад ийм их хартай болоо вэ? Моуди Джадын итгэлийг олохын тулд тэсрэх бөмбөгийн тухайд үнэхээр худал хэлсэн байж болох юм. Тэгвэл дараачийн алхам маш хялбар болох байсан сан. Джадад утасдаж, ямар нэг зэлүүд газар уулзахыг хүсээд маргашгүй нотолгоо гаргаж өгнө гэхэд болох байсан. Дараа нь ... Джад давхийн цочив. Моудид итгэсэн нь эндүүрэл болсон юм гэж үү? Тэр хувиараа мөрдөгчтэй анх уулзахад ямар сэтгэгдэл төрснийг эргэн санав.
Тэгэхэд түүнийг тийм их ухаантай биш, авьяас чадал ч муухан хүн юм уу гэж бодсон. Дараа нь хөдөөний байдалтай бүдүүлэг өнгөн талын цаана нэвтэрхий сэргэлэн ухаан нуугдаж байгааг ойлгосон. Гэхдээ энэ бол Моудид итгэж болно гэсэн үг биш шүү дээ. Юу ч атугай ... Гудмаас хүлээх өрөөнд орж ирдэг хаалга дуугарахыг Джад сонсоод цаг харав. Анна юм болов уу? Джад бүх хальсыг түргэн далд хийгээд өөдөөс нь угтан очлоо.
Ганган цэнхэр костюм, жижигхэн малгайтай Анна цонхны дэргэд гүн бодолд дарагдан зогсоод өөрийг нь Джадын ажиглан байгааг мэдсэнгүй. Джад .хүүхний гоо үзэсгэлэнг сэтгэлдээ шингээж авья гэсэн мэт анхааралтай ширтэхдээ ямар нэг өө олж, энэ хүүхнийг өөртөө тохирох хүн биш, насан турш хамт амьдрах хүнээ сүүлд олно гэж итгэхийг хичээв. Үнэг, усан үзэм хоёрын ёгт үлгэр шиг. Фрейд биш, орчин үеийн сэтгэл зүйн Эзэн гэсэн шиг...
- Өдрийн мэнд! гэсэнд Анна давхийн цочсоноо инээмсэглэж,
- Амрыг эрье, доктор оо гэв.
- Ийшээ орогтун, миссис Блейк ээ.
Анна ажлын өрөөнд орж ирээд тормогор алаг нүдээрээ Джадын өөдөөс ширтэн,
- Тэд нар таныг дайрсан хүнийг олсон уу? гэж асуух дууны өнгөнд үнэн голоосоо санаа зовсон байдал мэдэгдэв.
Джадад хамаг байдгаа ярих давагдашгүй хүсэл төрсөн боловч ингэж болохгүйг ойлгож байлаа. Түүний яриа сайндаа л Аннад нүүр тал олох хямдхан арга заль шиг санагдах болно. Аягүйтвэл энэ хүүхэнд аюул даллаж магадгүй.
- Арай олоогүй байна гэж Джад хариулаад суухыг урьж дохив. Анна өөдөөс нь ширтсэн чигтээ,
- Та ядарсан царайтай байна. Та ажилдаа даруй эргэж орох хэрэггүй байсан юм биш үү? гэв.
- Миний хувьд сэтгэл зовох юмгүй зүгээр. Үүнээс • гадна би өнөөдөр өвчтөн хүлээж авахгүй гэж тохирсон. Манай утсан холбооны алба тантай л холбоо барьж чадсангүй.
Аннагийн царайд санаа зовсон байдал илрэв. Цагаа олж ирсэнгүй гэж бодсон юм болов уу даа. Анна болоод л цагаа олоогүй байх юм гэнэ!
- Тоогүй дээ. Намайг явах хэрэгтэй гэж үзэж байгаа бол ... гэхэд нь Джад түүний үгийг тасалж, Аннатай сүүлчийн удаа уулзаж байгаагаа бодон,
- Яарах юмгүй. Утсан харилцааны албаныхан гантай холбоо барьж чадаагүйд би харин ч баяртай байна гэв.
Хүүхний аман дээр нэг үг гарч ирснээ болив бололтой. Аннагийн харц аль хэдийн мартагдсан сэтгэлийн нэгэн чавхдасыг нь хөндөж байгааг Джад мэдэрлээ. Хүүхний биеэс халуун илч цацран давагдашгүй их хүсэл тачаал сэргээж байгааг Джад мэдэрч, чухам юу болж байгааг ойлгов. Джад өөрийн сэрэл сэтгэгдлийг Аннагийнх болгон андуурсных. Тэгээд нэгдүгээр дамжааны оюутан хүү шиг толгой нь эргэн төөрөлджээ.
- Та хэдийд Европ явах вэ?
- Зул сарын баярын дараахан.
- Нөхөртэйгөө хоёулхнаа юу?
- Тийм. Стокгольм-Парис-Лондон-Ромоор явна. Бид хоёр дахиад нэг бал cap тэмдэглэх гэж байгаа юм.
Хүүхний дууны өнгөнд үл мэдэг сэтгэлийн түгшүүр мэдэгдэхэд нь Джад түүний өөдөөс анхааралтай ширтлээ. Бал сарын аялалд мордох гэж буй ухаангүй дурласан залуу хүүхний дүрд нэг юм дутаад байх шиг. Эцэст нь учир юунд байгааг ойлголоо. Аннад аяллын өмнө сэтгэл сэргэн баяссан байдал алга.
- Та нар ... хэдий хэр удаан аялах юм бэ? гэсэнд Анна юу асуух гээд байгааг нь мэдсэн юм шиг муухан инээмсэглэхэд,
- Мэдэхгүй. Энтони гүйцэд шийдээгүй байгаа гэхэд нь Джад нүдээ буулган,
- Бүгд тодорхой байна. Мисс Блейк ээ ... гэв.
- Өөв?
- Би таныг худал шалтаг зааж урьсан юм. Та өнөөдөр ирэх хэрэггүй байсан. Би зүгээр тантай салах ёс хийх гэсэн юм.
- Мэднэ. Би ч гэсэн "баяртай" гэж хэлэхээр ирсэн гэж хүүхэн тайван хариулаад босов.
- Джад ...
Тэр хоёрын харц тулгарч, хүүхний нүднээс олж харах гэсэн зүйлээ олж хараад Джад урагш нэг алхсанаа зогсов. Үгүй, өөрт заналхийлэн байгаа аюулыг Анна гийн толгой дээр даллан авчрах эрх түүнд байхгүй.
- Ромоос надад ил захидал явуулаарай хэмээн хэлэхдээ Джадын дуунд сэтгэл догдолсон байдал үгүй болжээ.
Анна өөдөөс нь харж харж,
-Биеэ хайрлаж хамгаалж байгаарай, Джадаа ... гэв.
Джад үг хэлж чадна гэж өөртөө итгэсэнгүй, толгой дохив.
Анна яваад өглөө.


Top
   
PostPosted: Jun.08.16 10:21 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Утас гурван удаа дуугарсны дараа Джад сая харилцуур авлаа.
- Доктор та юу? Та ганцаараа байна уу? хэмээх Моудийн сэтгэл догдлон чичирхийлсэн дуу сонстов.
- Тийм.
- Энэ бүхний цаана хэн байгааг төсөөлж байна гэж хэлснийг минь доктор та санаж байна уу?
- Санаж байна.
- Миний зөв байжээ.
- Хансен, Кэрол хоёрыг хэн алсныг та мэдэж байна уу?
- Тийм. Хэн яах гэж алсныг мэдэж байна. Хоёул нэг газар уулзвал дээр. Тэгээд ярья. Та ганцаараа очоорой.
Джадын амьсгаа давхцав. Ганцаараа очоорой гэнэ!
- Та сонсож байна уу?
- Сонсож байна ... гэж Джад түргэн хариулав. Анжели юу гэсэн билээ? "Ямар ч байсан доктор та ганцаар битгий очоорой" гэсэн. Үүнийг бодоод,
-Хоёул энд уулзвал яасан юм бэ? гэж нэмж хэлэв.
- Миний хойноос мөр мөшгөөд байх шиг. Одоо би тэдний хараанаас мултарч дөнгөсөн. Би "Таван Од- Лаазалсан мах" компанийн байшингаас утасдаж байна. 23 дугаар гудамжинд. Есдүгээр авенюгаас зүүн тийшээ, Хөлөг онгоцны засварын газрын ойролцоо байдаг.
Моуди занганд оруулах гэж байна гэдэгт Джад итгэхгүй байлаа. Тэгээд мөрдөгчийг шалгахаар шийдэв.
- Би Анжелитай хамт очъё.
- Хэрэггүй. Ганцаараа ирэгтүн гэж Моуди эрс хэллээ.
Бүгд тодорхой болов. Джад утасны нөгөө үзүүрт буй бүдүүн Буддаг бодов. Өдөрт дөнгөж тавин доллар дээр Джадыг алах ажлыг зохион байгуулсны зардлыг нэмэн авч байгаа сэтгэл харамгүй дотнын нөхөр нь,
- Сайн байна. Би одоо гарлаа. Энэ бүхний цаана хэн байгааг та нээрээ мэдэж байгаа юм уу? гэж Джад жигд тайван лавлав.
- Ямар ч эргэлзээ байхгүй, доктор оо. Та Дон Винтон гэгчийн тухай сонссон уу? ... гээд Моуди харилцуураа тавив.
Джад цээжин доторх тэмцэлдэн байгаа эсрэг тэсрэг сэтгэлийнхээ учрыг олж ядан зогссоор байв. Дараа нь Анжелийн гэрийн утсанд залгасанд харилцуур авахгүй их удлаа. Гэрт нь хүн байхгүй юм болов уу гэж бачимдав. Моуди дээр гарцаар очих зүрх хүрэх болов уу?
- Байна уу? гэх Анжелийн сөөнгө дуу сонсогдлоо.
- Би Джад Стивенс байна. Моуди сая утасдлаа.
- Юу гэж байна вэ?
Джад хэсэг эргэлзэв. Өөрийг нь алахаар санаа амарлингуй төлөвлөж байгаа тэр хөдөөний бүдүүлэг байрын бүдүүн эрийг нэг хачин ... хайрлах, итгэх сэтгэл төрж байлаа.
- "Таван Од-Лаазалсан мах" компанийн байшингийн дэргэд уулзъя гэсэн. 23 дугаар гудамжинд Ес дүгээр Авенюгийн ойролцоо гэнэ. Намайг ганцаараа очоорой гэсэн.
Анжели зэвүүн инээд алдаж,
- Мөрийцөх байна. Доктор та өрөөнөөсөө бүү гараарай. Би одоо дэслэгч Макгрейвид утасдъя. Бид тан дээр очно гэв.
- Яасан сайн юм бэ гэж Джад хэлээд харилцуураа тавив.
Хувиараа мөрдөгч Норман 3. Моуди. Утасны лавлах дэвтрийн шарласан хуудаснаас гарч ирсэн хөгжилтэй бүдүүн Будда.
Джадын сэтгэлийг гэнэт гуниг гутрал эзэмдэв. Энэ Моудид итгэсэн юмсан. Гэтэл тэр хүн одоо өөрийг нь алах гээд хүлээж байдаг.


Top
   
PostPosted: Jun.08.16 10:21 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Арван хоёрдугаар бүлэг

Хорин минутын дараа Джад үүдээ онгойлгон Анжели, дэслэгч Макгрейви хоёрыг оруулав. Анжелийн нүд улцайн улайжээ. Джад түүнийг өвчтэй байхад орноос нь босгосондоо гэмшив. Макгрейви докторын өөдөөс нэгийг асуусан байдалтай харлаа.
- Моудийн утасдсан тухай дэслэгч Макгрейвид би ярьсан юм гэж Анжели хажуунаас санаа өгөв.
- Тийм ээ. Энэ бүхэн ямар учиртайг тодруулья гэж Макгрейви хэллээ.
Таван минутын дараа тэд Вест-Сайдын зүг явж байлаа. Анжели жолоо барьжээ. Цас орох нь зогсож, жаргаж буй нарны бүдэг цайвар туяа Манхеттэний дээгүүр нүүгэлтэн буй өтгөн үүлсийг арайхийн нэвтэлж байв. Аянга нижигнэж, цахилгааны мушгиралдсан хурц гялбаа тэнгэрийг зүслээ. Машины урд шилийг бороо балбаж эхлэв. Вест-Сайдад ойртохын хэрээр тэнгэр баганадсан өндөр байшин аажмаар цөөрч, орон сууцны намхан байшин олширлоо. Тэд 23 дугаар гудамжинд ороод баруун тийшээ Гудзон тийш явлаа ... Хажуугаар жижиг гар үйлдвэрийн газар, баарны муухай хаяг гуншин жирэлзэн өнгөрч, дараа нь гарааш, ачааны машины задгай зогсоол, агуулахын байр үзэгдэв. Ес дүгээр цэцэрлэгт гудамжны өмнө Макгрейви зогсохыг тушаалаа.
- Би энд бууна гэж дэслэгч хэлээд Джадад хандан,
- Моуди хүнтэй хамт байна гэж хэлсэн үү? гэв.
- Үгүй.
Макгрейви шинелээ яран rap буугаа хуйнаас нь гаргаж, хажуугийнхаа халаасанд хийв. Анжели түүний жишээг дагалдлаа.
- Би түрүүлээд явна гэж Макгрейви сануулав.
Нэгэн байр өнгөрөөд хаалганы нь дээд талд өнгө алдсан: "Таван Од-Лаазалсан мах компани" гэсэн хаягтай хуучин муу байшингийн дэргэд очив.
Суудлын, ачааны машин нэг ч алга. Гэрэлгүй харанхуй. Макгрейви бариулаас татаж үзэхэд үүд цоожтой байлаа. Хонхны товч эрж ийш тийш харахад тийм юм байсангүй. Чимээ чагнавал бороо шаагихаас өөр чимээ аниргүй байлаа.
- Хаалттай юм шиг байна гэж Анжели хэлэв.
- Энд ачааны машин орж гардаг газар байх ёстой.
Байшингийн булан тойрон явж буй мөрдөгч нарын хойноос Джад дагав. Нарийхан гудамж ачааны тавцан тийш хөтөлсөн байх агаад, тэнд хэдэн машин зогсож байлаа. Амьд амьтан байгаагийн шинж тэмдэг алга. Тэд урагш явсаар тавцангийн дэргэд очиж зогсов.
- О кэй. Дуудагтун гэж Макгрейви бөвтнөв.
- Моуди! Мистер Моуди! гэж дуудсанд золбин муур ууртай дуугарахаас өөр хариу байдаггүй.
Макгрейви овор их биетэй хүн гэхэд гайхмаар хурдан шалмаг хөдлөн тавцан дээр гарав. Араас нь Анжели, дараа нь Джад гарав. Агуулах руу орсон хаалганы дэргэд очиж Анжели түлхсэнд түгжээгүй байсан хаалга муухай чийхран хажуу тийш гулслаа. Дотор нь хав харанхуй.
- Гар чийдэн авч гарсан уу? хэмээн Макгрейви туслахаасаа асуув.
- Аваагүй.
- Тоогүй дээ.
Тэд болгоомжтой орлоо.
- Мистер Моуди! Би Джад Стивенс байна.
Хариу байдаггүй, гагцхүү хөлийн дор шалны мод шажигнана. Макгрейви чүдэнз гарган зурав. Сүүтгэнэсэн бүдэг гэрэлд тэд асар том агуйд ороод ирсэн юм шиг байлаа. Чүдэнз төдөлгүй унтрав.
- Тэр хөөтэй унтраалгыг нь олоодхооч. Надад дахиад чүдэнз байхгүй гэж Макгрейви зандарлаа.
Джад урагшаа явсаар байв. Анжели унтраалга эрж хана тэмтрэв.
- Моуди!
- Унтраалга энд байна гэх Анжелийн дуу сонстож, час хийх чимээ гарсан боловч гэрэл ассангүй.
- Залгуурыг тасалсан байх гэж Макгрейви хэлэв.
Джад хананд тулж, хана тэмтэрч байгаад түгжээ тааралдахад нь мултлан зузаан хаалгыг түлхсэнд өөдөөс нь мөс шиг хүйтэн салхи үлээв.
- Энд нэг хаалга байна гэж Джад хэлээд босгыг алхан болгоомжтой оров.
Ард нь хаалга хаагдахыг сонсоод зүрх нь түргэн түргэн цохилохыг мэдэрлээ. Энд хажуугийн байрнаас ч илүү харанхуй юм шиг.
- Моуди! Моуди! ...
Моуди энд нэг газар байх ёстой. Байхгүй бол Макгрейвийг юу бодох бол гэж Джадын сэтгэл зовж байлаа.
Джад урагшаа дахин нэг алхаад хацарт нь нэг хүйтэн юм хүрэхэд давхийн цочиж, гэдрэг харав. Эргэн тойрон цус, үхэл ханхлан байгааг сая л ухаарлаа. Энэ нүхэн харанхуйд хар нүгэл хилэнц цугларвал түүнийг хэзээ бол хэзээ дайрахаар завдан байна. Джадын үс өрвийж яс хавталзан уушги зүрх нь амаараа гарах гэж байв. Салганасан гараар халаасаа тэмтрэн хайрцаг чүдэнз гаргаж, нэгийг зураад чанх өөдөөс нь асар том нүд дүрлийн ширтэж байгааг харав. Айсандаа Джадын хамаг бие хөшиж орхиод өмнө нь дэгээнээс дүүжилсэн үхрийн гулууз мах байгааг тэр даруйд ойлгосонгүй. Чүдэнз унтрахаас өмнө өөр олон гулууз мах, цаана нь үүд байгааг ажиглаж амжив. Тэр лав захиргааны хэсэг рүү орсон хаалга байж таарна. Джад тэр зүг болгоомжтой явлаа. Гарт нь дахиад нялцгай арьс тааралдаж, хажуу тийш холби үсрэн зайлав.
- Моуди!
"Сонин юм даа, Анжели, Макгрейви хоёр юунд саатсан юм бол?" гэж Джад бодох зуур хаалганы тэнд очоод дэгээнээс дүүжлээстэй бас нэг гулууз маханд тулж, амьсгаагаа дарахын тулд дороо зогсож, үлдсэн ганц чүдэнзээ асаав. Түүний өмнө Норман 3. Моудийн бие дүүжлээстэй байлаа. Царайд нь гунигтай зэвүүн инээмсэглэл тогтжээ. Чүдэнз унтрав.


Top
   
PostPosted: Jun.08.16 10:22 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Арван гуравдугаар бүлэг

Шүүхийн мэргэжилтэн ажлаа дуусгаад, Моудийн цогцсыг аваад явлаа. Эрхлэгчийн жижигхэн өрөөнд Джад, Макгрейви, Анжели гурав үлдэв. Бүх чийдэнг асааж, цахилгаан халаагуурыг залгажээ.
Эндхийн эрхлэгч мистер Пауль Мореттиг баярын зоог барьж байхад нь хэдэн юм асуух гэж дуудан ирүүлсэн байжээ. Их дүйцэн өдрийг тохиолдуулан ажилчдаа бүр үдийн үед чөлөөлж явуулснаа эрхлэгч тайлбарлав. Арван хоёр гучид бүх хаалгаа түгжиж, гэрэл унтраагаад харьяа дэвсгэр газарт нь нэг ч амьд амьтан үлдээгүй хэмээн бат итгээд явсан гэнэ.
Жаахан халамцуу, тийм болохоор яггүй омогтой байгаа мистер Мореттигоос өөр юм олж мэдэхгүй гэдгийг Макгрейви ойлгоод түүнийг гэрт нь хүргэж өгөхийг тушаажээ. Джад орчин тойрондоо болж байгаа зүйлийг ухаарахтай, үгүйтэй байлаа. Джад гагцхүү Моудиг баяр баясгалан дүүрэн, сэргэлэн золбоотой занг нь Джадын буруугаар ийм аймшигтай үхэж дууссаныг нь бодов. Хэрэв Джад энэ хувиараа мөрдөгчийг энэ хэрэгт татан оруулаагүй бол өдийд эсэн мэнд байж байх байсан сан.
Шөнө дунд болох ойртож байв. Джад Моудийн утасдсан тухай арав дахин яриад байлаа. Макгрейви шинельтэйгээ бөгтийж суугаад тамхи зажилж байв.
- Доктор та детектив ном зохиол уншдаг уу? гэж Макгрейви асуув.
- Үгүй. Юу гэж? хэмээн Джад гайхан лавлав.
- Танд учрыг хэлье. Бүгд дэндүү үнэмшилтэй сонстож байна, доктор Стивенс ээ. Бүр анхнаасаа эхлээд би таныг энэ хэрэгт хутгалдсан юм болов уу хэмээн бодож байна. Үүнийгээ танд ч хэлж байсан. Тэгээд юу болж байна вэ? Та санаандгүй байтал алуурчин биш, хохирогч болж хувирч байна. Эхлээд таныг машин дайрлаа гэж мэдэгдсэн.
- Докторыг машин дайрсан нь үнэн шүү дээ гэж Анжели хажуугаас нь үг хавчуулав. Макгрейви гар сэгсрэн, - Дэмий үг. Доктор үүнийг хэн нэгний туслал. цаатайгаар өөрөө зохион байгуулсан байж болох юм гэж уцаарлан өгүүлээд дахин Джад тийш эргэж,
- Дараа нь та надад утасдаж, айсандаа нүд нь бүлтрэх шахан таны ажлын өрөөнд хоёр эр дайран орж, таныг алах гэсэн тухай нэг хачин юм бөвтиөөд байсан гэв.
- Тэр хоёр хүн миний ажлын өрөөнд дайран орох гэсэн нь үнэн юм.
- Үгүй. Тэд тусгай түлхүүр хэрэглэсэн байна. Тийм түлхүүр Кэрол Робертс та хоёроос өөр хүнд байхгүй гэж та өөрөө хэлсэн.
- Тэр тийм. Тэр Кэролын түлхүүрээс хэв авсан
байх.
- Түлхүүрийг шалгуулсан. Кэролын түлхүүрээс хэв аваагүй байна гэж Макгрейви хэлээд Джадыг сонссоноо сайн ойлгог гэсэн шиг хэсэг дуугүй байсны дараа,
- Бүсгүйн түлхүүр надад байгаа болохоор ганц таны түлхүүр үлдэж байна, тийм үү? гэв.
Джад мөрдөгчийн өөдөөс дуугүй ширтэв.
- Солиорсон гажигтай хүний тухай таамаглалыг чинь намайг үнэмшихгүй болохоор та хувиараа мөрдөгч хөлслөн авчээ. Тэр хүн таны машины таг дор тэсрэх бөмбөг байсныг даруй илрүүлсэн байх юм. Түүнийг чинь би үзээгүй. Учир нь тэнд байхгүй болсон байсан. Дараа нь та надад дахиад нэг хүүр үзүүлэх цаг болсон гэж бодсон бололтой, таныг алах гэж улайгаад байгаа гэх учир битүүлэг солиотой этгээдийг мэдэх юм шигээр хэлсэн Моудигийн утасдсан тухай Анжелитэй хамтран энэ ший янгуу шиг юмыг зохиолоо. Тэгээд цааш нь юу болов? Бид энд хүрч ирээд Моудиг махны дэгээнд дүүжлээстэй байхад нь оллоо.
- Би энэ болж байгаа хэрэг явдлын хариуцлагыг хүлээхгүй гэж Джадын уурсан өгүүлэхэд Макгрейви өөдөөс нь анхааралтай ширтээд,
- Доктор Стивенс таныг яагаад одоо болтол баривчлаагүй байгаа гэж бодно вэ? Яагаад вэ гэвэл би энэ хужаа оньсогыг тайлах түлхүүр хараахан олоогүй байна. Тэр түлхүүрийг олно гэж доктор танд амлая гэж Макгрейви хэлээд босоход нь Моудийн нэг хүний нэр хэлснийг Джад гэнэт санав.
- Байзнаарай. Та Дон Винтоны тухай юу хэлэх вэ?
- Би юу хэлэх ёстой юм бэ?
- Чухам энэ хүн л бүх аллагыг зохион байгуулдаг гэж Моуди хэлсэн.
- Хэн болохыг нь та мэдэх юм уу?
- Мэдэхгүй. Цагдаа нар нэрийг нь мэдэх байх гэж бодсон юм.
- Би л огт сонсоогүй нэр байна гээд Макгрейви туслах руугаа харсанд цаадах нь толгой сэгсрэв.
- За яах вэ, Дон Винтоны тухай ТТГ, Интерпол гол гол хотын цагдаагийн удирдах газар асуулга явуулъя. Доктор таны сэтгэл хангалттай байна уу? гэхэд Джад толгой дохив.
Энэ бүхний цаана хэн байлаа ч гэсэн цагдаа нартай урьд харгалдаж байсан хүн байж таарна. Тэгэхлээр түүнийг олоход онцын төвөг орохгүй.
Джад дахид Моудийг, тухай сонин хачин цэцэн үг„ нэвтэрхий хурц ухааныг бодлоо. Түүний араас мөрийг нь мөшгөж байсан бололтой. Моуди нууцыг хадгалах хэрэгтэй гэж онцлон анхааруулж байсныг бодоход Джадтай уулзах гэж байгаагаа өөр хүнд хэлсэн баймааргүй. Одоо ямар ч гэсэн эрж буй хүнийхээ нэрийг мэдэх боллоо.
Сэрэмжлэн сануулсан, зэвсэглэсэн.

* * *

Маргааш өглөө нь Норман 3. Моудигийн алагдсан тухай мэдээ бүх сонины эхний нүүрийг дүүргэжээ. Джадын тухай цагдаа нартай хамт түүний цогцсыг олсон гэрч гэж хальт дурдсан байлаа. Макгрейви гол гол баримтыг сурвалжлагч нараас хэрхэн нууж чадсан нь оньсого болж үлдэв. Цагаас өмнө бүх хөзрөө дэлгэхийг хүсэхгүй байгаа бололтой. Джад сониныг хажуу тийш нь тавиад "Энэ хүн амины хэргийн тухай Анна мэдээд юу гэх бол? " гэж нэг бодов.
Джад бямба гаригийн үдээс өмнө голдуу эмнэлэг дээрээ байдаг. Өнөөдөр өөр хүнээр орлуулахаар ярьж тохирсон байжээ. Джад арван тавдугаар давхарт гарч, гудамд хүн байхгүйг мэдээд өөрийн ажлын өрөө рүү оров. Өнөө өглөө Джад мөрдөгч Анжелид утасдах гэж хэдэн удаа харилцуур аваад биеэ барьж дөнгөсөн байжээ. Хэрэв Анжели ямар нэг юм олж мэдсэн бол өөрөө утасдах биз. Джад өөрөө тэр учир битүүлэг Дон Винтоны үйлдлийг сэдлэг шалтгааныг эргэцүүлэн бодож үзлээ. Тэр бол олон жилийн өмнө Джадаар эмчлүүлж байсан, тэгээд өөрийг нь доктор доромжилсон юм уу, хар хөнөөл болсон гэж үздэг тийм хүн байж болох юм. Винтон гэдэг овогтой өвчтөн байсныг Джад санахгүй байлаа.
Үд дунд нэг хүн гудмаас хүлээх өрөөнд ордог үүдийг онгойлгох гэж оролдож байгааг сонсов. Тэр нь Анжели байжээ. Мөрдөгч бүр их ядарсан царайтай харагдав. Хамар нь улайж, байн байн найтааж байлаа. Анжели орж ирээд зөөлөн сандалд луг хийтэл суув.
- Та нар Дон Винтоны тухай асуулгынхаа хариуг авсан уу? гэж Джад санаа зовнингуй асуугаад хариу юу хэлэхийг амьсгаа даран хүлээв. Анжели толгой дохиод,
- Бид ТТГ, АНУ-ын том том хотын цагдаагийн удирдах газар, Олон улсын цагдаагийн холбооноос мэдээ авсан. Тэдний хэн нь ч Дон Винтоны тухай огт сонсоогүй гэнэ ... гэхэд нь Джад Анжелийн өөдөөс итгэж ядсан байдалтай ширтэн,
- Тийм байх ёсгүй! Түүнийг мэддэг хүн байх ёстой. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүн хий хоосноос гараад ирэх ёсгүй гэсэнд Анжели санаа алдаад,
- Макгрейви ч бас тэгж байна. Доктор оо, би өөрийн хүмүүстэй хамт шөнөжин сууж, Манхеттен, Нью-Йоркийн бусад хорооллын Дон Винтон бүрийг шалгалаа. Бид Нью-Жерси, Коннектикутэд ч хүрсэн гээд халааснаасаа хуудас цаас гарган Джадад өгч,
- Бид овгийнхоо төгсгөлийг "тон" гэж бичдэг арван нэгэн Дон Винтон, "тен" гэж бичдэг дөрвөн хүнийг оллоо. Бид хоёр Донвинтон олсон. Эдний дотроос дөрөв нь бидний эрж байгаатай таармаар хүн байсан. Эхнийх нь саа өвчтэй, хоёр дахь нь нэг банкны дэд ерөнхийлөгч, гуравдахь нь Жон Хансен, Кэрол Робертс нарыг алах үед жижүүр хийж байсан юм байна. Сүүлчийнх нь амьтны дэлгүүрийн эзэн, нас сүүдэр ная хүрсэн өвгөн байна.


Top
   
PostPosted: Jun.08.16 10:24 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Джадын ам заваараад ирэв. Гэмт этгээдийг олно гэж хичнээн их найдаж байснаа сая ойлгов. Моудийн өөрийн үгийн үнэн зөвд эргэлзэж байсан бол энэ нэрийг хэлэхгүй байсан сан. Дон Винтон бол жирийн гүйцэтгэгч биш, бүх аллагыг зохион байгуулагч гэж Моуди шууд хэлсэн шүү дээ. Ийм хүний тухай цагдаагийнханд мэдээ байдаггүй нь үнэмшмээргүй юм. Моуди үнэнийг мэдэж байсан болохоор түүнийг алжээ. Джад одоо туслах хүнгүй гав ганцаар үлдэв. Түүний хүзүүг боомилсон гогцоо улам чангарч байна.
- Би их харамсаж байна гэж Анжели түүнийг өрөвдсөн байдалтай өгүүлэв.
- Та Моудигийн үгийг зөв ойлгосон юм биз дээ? гэж Анжелийн асуухад,
- Тийм гэж Джад хариулаад нүдээ анин Хувиараа мөрдөгчтэй ярьсан зүйлээ нэхэн санав.
Энэ бүхний цаана хэн байгааг та лавтай мэдэж байгаа юм уу? гэж Джад Моудигаас асуусан. "Ямар ч эргэлзээ байхгүй, доктор оо. Та Дон Винтон гэгчийн тухай сонссон уу?" гэсэн Моудийн дуу одоо ч чихэнд нь сонстох шиг болов. Дон Винтон гэсэн.
- Бид мухардалд орлоо хэмээн Анжели хэлээд найтаалгав.
- Та харьж хэвтвэл дээр.
- Тийм ээ, таны зөв байх гээд мөрдөгч босов. Джад хэсэг эргэлзээд,
- Та Макгрейвитай хамт ажиллаад удаж байгаа юу? гэв.
- Энэ бол бид хоёрын анхны ажил. Юу гэж?
- Макгрейви намайг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилж болох уу? гэсэнд Анжели найтаагаад,
- Доктор таны зөв байх. Би харьж хэвтье гээд үүд рүү явлаа.
- Юу хийх хэрэгтэйг би мэдэж байх шиг гэж Джадын хэлэхэд Анжели дороо зогсож,
- Таны үгийг сонсъё гэв.
- Би бусдын тоглоомын бай болж залхлаа. Тэмц мээр байна. Би өөрөө тэднийг олно ... гэсэнд Анжели гайхан,
- Яаж тэр вэ? Бид одоо болтол хий сүг сүүдэртэй тулалдаж байна гэв.
- Гэрч нар гэмт этгээдийн төрх байдлыг хэлэхэд зураач хүн тэдний үгээр тодорхойлсныг баримтлан хөргийг нь зурдаг. Тийм үү? гэсэнд,
- Тийм гэж Анжели толгой дохив. Джадын зүрх хөөрөн өрөөн дотуур хойш урагш холхиж,
- Би энэ бүх гэмт хэргийн цаана байгаа хүний хөргийг та нарт үгээр дүрслэн ярья гэв.
- Яаж тэгэх юм бэ? Та тэр хүнийг үзээгүй шүү дээ. Тэр ямар ч янзын хүн байж болно.
- Огт тийм биш. Бид туйлын ер бишийн хүнийг эрж байна.
- Нэг солиотой хүн үү?
- Ухаан солиотой гэдэг чинь ихээхэн зүйл багтаасан ерөнхий тодорхойлолт. Энэ чинь анагаах ухааны үүднээс бол утгагүй зүйл. Хэвийн сэтгэц гэдэг бол орчин тойрны бодит байдалд хүний тархины зохих чадварыг хэлж байгаа юм. Хэрэв бид ийнхүү зохицож чадахгүй бол нэг бол бодит байдлаас нуугддаг, үгүй бол өөрийгөө түүнээс дээгүүр тавьж, нийтийн хууль жамд л захирагдах хүнээс хэлтийсэн амьтан болж хувирдаг юм.
- Тэгвэл бид ер бишийн хүнийг эрж байгаа юм уу?
- Яг тийм ээ. Аливаа аюултай нөхцөл байдал тулгарахад бидний хэний ч өмнө зугтах, эвлэрэх, эсвэл өөрөө довтлох, ийм гурван зам байдаг. Тэр хүн бол ямагт довтолж байна.
- Өөрөөр хэлбэл зүүдэн өвчтэй хүн үү?
- Үгүй. Зүүдэн өвчтөн хүн алах нь ховор. Тэдний зүүдэн дундаа ухаан балартах нь богинохон хугацаагаар үргэлжилдэг юм. Бидний ярьж байгаа зүйл бол их нарийн ээдрээтэй тохиолдол. Тэр хүн бие махбодоос шалтгаалсан солиотой, шизофрени өвчтэй, сэтгэхүйн үечилсэн хямралтай юм уу, эсвэл энэ өвчнүүд хосолсон ч байж болно. Энд хүчирхийлэл үйлдсэний дараа түр зуурын амнези буюу ойгүйдэх явдал байдаг байж болно. Хамгийн гол нь гадаад төрх, зан байдал нь орчин тойрныхондоо бүр хэвийн юм шиг санагддаг байна.
- Тэгвэл бид дахиад гар хоосон үлдэх шив?
- Тийм биш. Харин ч бид овоо урагш ахилаа. Би танд тэр хүний шинж тэмдгийг хэлээд өгч болох байна.
Дон Винтон дундаас арай өндөр нуруутай, тамирчин шиг чийрэг сайхан биетэй хүн байгаа. Өөрийн биеийн гадаад төрх байдлыг их анхаардаг нямбай болоод их ёсорхуу. Түүнд жүжигчний авьяас байхгүй. Тэр бол уран зураач, зохиолч, жүжигчин хүн биш ... гэж ярихад нь Анжели гайхаж хоцроод докторын өөдөөс амаа ангайн ширтэж байв. Джадын сэтгэл улам хөөрөн яриа нь түргэсэж,
- Тэр хүн ямар нэг клубийн гишүүн биш, олон нийтийн байгууллагыг удирддаггүй л бол үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Өрөвдөх хүлцэхийг мэд дэггүй түргэн зантай. Томоор бодож сэтгэдэг. Хэрэв гэмт хэрэг үйлдэх юм бол банк дээрэмдэх, хүн хулгайлах, хүн алах мэтийн томоохон хэрэг байх болно гээд Джадын сэтгэлийн догдлол улам ихсэн эсрэг этгээдийн нь дүр төрх нүдний нь өмнө барин тавин тодроод ирэх шиг боллоо. Анжели үгийг нь таслан,
- Доктор оо, би таны үгийг няцааж чадахгүй. Миний бодоход тэр хүн чинь сэтгэл мэдрэлийн өвчтөн, мансууруулах бодист толгой нь эргэсэн тэнэмэл амьтан байж болох юм байна гэсэнд,
-Үгүй. Бидний эрж байгаа хүн мансууруулах бодис хэрэглэдэггүй. Танд баттай хэлье. Сургуульд байхдаа бие хавиралдах тоглоомд оролцдог байжээ. Хоккей юм уу хөл бөмбөг гэх шиг. Шатар даам, үгийн сүлжээ, оньсого таавар мэтийг сонирхдоггүй байж гэсэнд Анжели үл итгэх байдалтай,
-Гэмт хэргийг ганц хүн үйлддэггүй байж болох юм. Энэ тухай та өөрөө дурсаж байсан гэхэд нь,
- Одоо би энэ бүхнийг удирдаж байгаа Дон Винтоны тухай ярьж байна. Бас нэг юм гэвэл. Өвгөд дээдэс нь латин орнуудаас гаралтай юм байна гэв.
- Та юун дээрээс ингэж хэлнэ вэ?
- Үүнийг зэвсэг нь гэрчилж байна. Хутга, хүчил тэсрэх бөмбөг. Латин америк, итали юм уу, испани хүн байгаа. Гурван хүний амь бүрэлгээд одоо намайг алахаар завдан байгаа хүний шинж тэмдэг энэ дээ гэсэнд Анжели нусаа шуртхийтэл татаад,
- Та энэ бүхнийг яаж мэдсэн юм бэ, чөтгөр алгад гэв.
- Энэ бол миний ажил мэргэжил гээд Джад сандал дээр суув.
- Сэтгэцийн тухайд бол эргэлзэх юм алга. Харин та нэг ч зүс үзээгүй хүний дүр төрхийг тодорхойлон хэллээ шүү дээ.
- Хүний гадаад төрх сэтгэцтэйгээ холбоотой байх нь олонтоо. Шизофрени өвчтэй эрчүүдийн наян таван хувь нь өндөр нуруутай, сайхан бие цогцостой байдгийг доктор Кречмер нотолсон байдаг. Бидний эрж байгаа хүн шизофрени өвчтэй нь гарцаагүй. Үүнээс гадна биеэ өргөмжлөх интэй болохоор нийгмийн хууль ёсыг өөртөө хамаагүй гэж үздэг байна.
- Энэ бүхнийгээ яагаад аль эртний мэдэгдэхгүй яасан юм бэ?
- Яагаад вэ гэвэл тэр хүн баг зүүдэг байна.
- Юу гэнэ ий?!
- Бид бүгдээр баг зүүж явдаг юм шүү, Анжели. Бид өлгийнөөс гарав уу, үгүй юу, үнэн сэтгэлээ нууж, айх, үзэн ядахыгаа багаар халхалж сурдаг. Харин Дон Винтон багтарч бахардсан үед багаа хуу татан хаяж, жинхэнэ үнэн нүүрээ харуулдаг байна.


Top
   
PostPosted: Jun.08.16 10:24 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
- Ойлгож байна.
- Тэр хүний хамгийн эмзэг газар нь түүний "эго" буюу ганц өөрийгөө гэх санаа. Түүнд үнэхээр ямар нэг аюул занал учирвал солиорно. Түүний эрүүл сэтгэцийг өвчтэйгөөс тусгаарласан зааг нь даанч ойрхон байгаа. Тэр заагийг давж үнэн нүүрээ харуулах болгоход нэг их хүч орохгүй ... гэж Джад ярьж байснаа хэсэг бодолхийлээд дараа нь өөрөө өөртэйгөө ярьж байгаа юм шиг үргэлжлүүлэн,
- Түүнд "мана" -гийн чадал бий гэв.
- Юу гэнэ ээ?
- "Мана" ... Зэрлэгүүд бусдыг өөрийн эрхэнд оруулах чадалтай хүнийг ингэж тодорхойлдог. Тийм хүний биед ад албины авьяас шүглэсэн байдаг юм шигээр итгэдэг байна.
- Та түүнийг зураг зурдаггүй, ном зохиол бичдэггүй, хөгжим тоглодоггүй гэж хэлсэн. Үүнийг яаж мэдсэн юм бэ?
- Энэ дэлхийгээр дүүрэн шизофрени өвчтэй уран зураач, уран зохиолч, хөгжимчин байдаг. Тэдний олонх нь хүчирхийлэл хэрэглэхгүйгээр амьдралын замыг туулж чаддаг. Учир нь тэдний уран бүтээл нь доод сэтгэлийнхээ хөвчрөл хүчдэлийг багасгаж зөөлрүүлэх халхавч болж өгдөг байна. Тийм хүн галт уултай адил. Ганц бололцоо нь дэлбэрэх. Хансен, Кэрол, Моуди ...
- Тэгэхлээр та энэ хэргүүдийг ямар ч учир утгагүй аллага байсан, тэр хүн ...
- Түүний хувьд огт утга учиргүй ч юм биш. Огт тийм биш шүү ...
Джадад өөрт нь гэнэт бүх юм тов тодорхой болов. Тэгээд ийм удаан хугацаагаар нүдэн балай, чихэн дүлий байсан өөрийгөө зүхлээ.
- Дон Винсон бүр анхнаасаа намайг алах гэж мөр мөшгөж байжээ. Жон Хансеныг намайг гэж андуураад алсан байна. Алуурчин андуурснаа мэдээд миний ажлын байшинд очтол миний оронд тэнд Кэрол байж таарсан байна ...
- Тэгээд сүүлд өөрийг нь таньж магадгүй гэж бүсгүйг алсан юм уу.
- Үгүй. Бидний эрж байгаа хүн бол бусдыг тарчилган зовоох интэй хүн биш. Кэролоос ямар нэг мэдээлэл авах гэж эрүүдэн тамласан байсан. Алуурчны нэр хүндийг гутаах мэдээлэл байсан байж болох юм. Кэрол тэр мэдээллийг нь өгөөгүй юм уу, өгье ч гэсэн ч мэдэхгүй байж л дээ.
- Ямар мэдээлэл юм бэ?
- Өчүүхэн ч төсөөлөхгүй байна. Гэхдээ үүнд л оньсогыг тайлах түлхүүр бий. Моуди тайллыг нь олсон,. болохоор түүнийг алжээ.
- Бас нэг тодорхойгүй зүйл байна. Таныг гадаа гудамжинд алсан бол тэд сонирхож байгаа мэдээллээ олж авч чадахгүй байсан. Энэ нь таны таамаглалтай авцалдахгүй байна гэж Анжели хэлэв.
- Огт тийм биш. Тийм мэдээлэл миний хальсанд байсан байлаа гэж бодъё. Зүгээр дангаараа бол тэр мэдээлэл ямар ч хор хөнөөлгүй. Харин бусад баримттай нийлээд алуурчинд аюул занал учруулж болох юм. Тэд нар тэгээд нэг бол уг мэдээллийг надаас авах, эсвэл намайг тэр тухай ярьж чадахгүй болгохын тулд алах, энэ хоёрын нэгнийг шилэх хэрэгтэй болно. Тэд эхлээд намайг алах гээд Хансеныг алж алдаа хийжээ. Дараа нь тэд хоёр дахь замаар орж, Кэролоос өөрсдөдөө хэрэгтэй мэдээллийг авах гэсэн байна. Санасандаа хүрч чадахгүй болохоор над дээр хамаг анхаарлаа төвлөрүүлжээ. Гэрлээ асаагаагүй урт хар машиныг та санаж байна уу? Намайг Моуди дээр очиход ч миний хойноос мөрдөж байсан бололтой. Дараа нь бас Моудийн хойноос мөрдөх болсон байна. Моуди үнэнийг олоод мэдчихээр нь алжээ.
Анжелийн царайд бодлогоширсон байдал илрэв. Джад үргэлжлүүлэн,
- Дээр хэлсэн бүхнээс уламжлаад алуурчин этгээд намайг алахаас нааш зогсохгүй гэсэн дүгнэлт гарч байна. Миний ярьж байгаа хүн дийлдэж сураагүй хүн юм гэж тайван ярьж дуусгахад нь Анжели докторын үгийг эргэцүүлэн бодоод,
- Таны бодол зөв бол та биеэ хамгаалах хэрэгтэй гэж хэлээд гар буу гарган цэнэгтэй эсэхийг шалгаж үзээд сарвайхад нь,
- Баярлалаа, Анжели минь. Надад буу хэрэггүй. Би тэдэнтэй өөрийн зэвсгээр тэмцэнэ гэлээ.
Энэ үед гудмаас хүлээх өрөөнд орж ирдэг үүд онгойх чимээ сонсогдлоо.
- Тан дээр хүн ирэх юм уу? гэж Анжелийн асуухад Джад толгой сэгсрэн,
- Үгүй. Өнөөдөр би өвчтөн хүлээж авахгүй гэв.
Анжели буу барьсан чигтээ ажлын өрөөнөөс хүлээх өрөө рүү орсон үүдэнд очиж, хажуу тийшээ болж байгаа үүдийг огцомхон онгойлгов. Үүдэнд Петер Хадли ихэд гайхсан байдалтай зогсож байлаа.
- Та хэн бэ? хэмээн Анжелийн зандрахад Джад хажуугаас нь,
- Санаа зоволтгүй. Энэ миний найз гэв.
- Хүүе! Энд юу болж байна вэ? гэж Петер уулга алдав.
- Уучлаарай! гэж Анжели хэлээд буугаа далд хийлээ.
- Энэ доктор Петер Хадли. Энэ мөрдөгч Фрэнк Анжели гэж Джад тэр хоёрыг танилцуулав.
- Жаахан эвгүй юм боллоо. Доктор Стивенсийн ажлын өрөөний үүдийг ... эвдсэн байсан ... Бид тэгээд дээрэмчдийн нэгийг нь эргэж ирэв үү гэж бодлоо хэмээн Анжели учрыг тайлбарлав.
- Тийм ээ. Тэд нар эрсэн юмаа олоогүй байна гэж Джад нэмж хэлэв.
- Энэ чинь Кэрол Робертсын алагдсан хэрэгт хол богдолтой юм уу? гэж Петерийн сэтгэл түгшин асуухад Анжели Джадыг ам ангайж, завдахаас өмнө өрсөн,
- Бид баттай сайн мэдэхгүй байна. Одоохондоо нарийн ширийн зүйлийг хөндлөнгийн хүнд ярихгүй байна уу гэж бид доктор Стивенсээс хүссэн юм гэхэд нь,
- Ойлгож байна гэж Петер зөвшөөрөөд Джадын өөдөөс харж, -Бид өнөөдөр хамт хооллох хэвээр үү? гэхэд үүнийг таг мартсан Джад сая санаж,
- Тийм тийм, хэвээрээ гээд Анжели тийш эргэж,
- Бид бүгдийг ярьж тохирох шив дээ? гэсэнд,
- Тиймээ. Танд энэ юм хэрэггүй юм биз дээ? гээд буугаа заахад нь,
- Баярлалаа, хэрэггүй гэж Джад толгой сэгсрэв.
- О кэй. Мэдээтэй байгаарай.
- Хичээе, хичээе гэж Джад амаллаа.

* * *

Хооллож байх үедээ бодолдоо дарагдан суугаа Джадаас Петер олон юм асууж төвөг удсангүй. Тэд нар нийтийн танилын тухай, өвчтөний тухай ярьж байлаа. Харрисон Буркийн асуудлыг Петер зохицуулж түүнийг сэтгэл мэдрэлийн хувийн эмнэлэгт явуулахаар ярьж тохирсон байжээ.
- Чамд ямар хэрэг явдал тохиолдсоныг мэдэхгүй байна. Надаар туслуулах юм байвал ... гэж Петерийн хэлэхэд Джад толгой сэгсэрч,
- Баярлалаа, Петер ээ. Би өөрөө өөрийн төлөө санаа тавих ёстой. Дараа чамд бүгдийг яримз гэсэнд,
- Удаан хүлээхгүй болов уу гэж найдна хэмээн Петер өгүүлээд хэсэг эргэлзсэний дараа,
- Чамд ямар нэг аюул заналхийлж байгаа юм уу? гэж асуухад нь,
- Үгүй гэж Джад сэтгэлийг нь тайвшруулав.
Гурван хүний амь бүрэлгэчхээд Джадыг өөрийн дөрөв дэх золиос болгохоор хатуу шийдсэн гажигтай этгээдийг эс тоолбол тэр юм.


Top
   
PostPosted: Jun.09.16 12:30 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Зендее оруулжээ. Баярлалаа. Моуд ямар харамсалтай юм бэ? Джад цагдаад утасдаж зэлснээс болсон юм шиг санагдаад харамсаад байх юм. Цагдаа нарын нэг эсвэл Аннагийн нехер дээр vед евчтен нь байсан бха.


Top
   
PostPosted: Jun.09.16 4:47 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 683
цаг зав сэтгэл гаргаж хурдан оруулж маш их баярлалаа. энэ Моуди ямар харамсмаар юм бэ, хөөрхий амьтан, бас ч гэж гайгүй мөрдөгч байж дээ,Анна гэж нэг битүүлэг хүн, Макгрэйви гэж цагдаа баймааргүй сонин сэжигч гар байх юм, сэтгэл мэдрэлийн согогтой хүмүүстэй ажиллах ч осолтой юмаа, ажилтай нь холбоотой хүмүүс байх


Top
   
PostPosted: Jun.09.16 10:59 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 753
Гоё зохиол оруулж байгаад баярлалаа :cheerleader:
Энэ Анжели чинь сэжигтэй амьтан юм бишүү.. Моудиг тэнд уулзая гэдгийг Анжели-д л хэлсэн биздээ :??:

_________________
Төв


Top
   
PostPosted: Jun.09.16 11:00 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Арван дөрөвдүгээр бүлэг

Үдийн цайны дараа Джад хөлсний машинаар харьж явах замдаа өөрийн амь гарах боломжийг цэгнэж үзэв. Тийм боломж үгүйтэй адил болж таарлаа. Дон Винтонд чухам юу хэрэгтэй юм бол? Ер нь Дон Винтон гэгч хэн бэ? Цагдаагийн газрынхан яагаад түүний тухай юу ч мэддэггүй юм бэ? Тэр Дон Винтон өөр нэр зээлээд нуугдаж байгаа байж болох уу? Үгүй дээ. "Дон Винтон" гэж Моуди тодхон хэлсэн.
Джад бодлоо цэгцэлж чадахгүй байлаа. Хэдэн хүний амь бүрэлгэсэн, өөрийн нь аминд халдсаны хооронд ямар нэг холбоо олох гэж оролдоод чадсангүй. Хутгалж эрүүдэн тамлаж, машинаар дайрч, тэсрэх бөмбөг тавьж, махны дэгээнээс дүүжилсэн байсан. Нийлж авцалдах юм огт алга. Гагцхүү хайр найргүй хүчирхийлэл байна. Одоо түүнийг өмнө нь юу хүлээж байгааг тааж мэдэх ямар ч бололцоо алга. Джадын хамгийн эмзэг газар гэвэл ажлын байр, суудаг байр хоёр нь. Джад Анжелийн зөвлөж хэлснийг саналаа. Илүү баттай шинэ цоож тавих хэрэгтэй юм. Бас Майк, Эдди нарыг сэрэмжтэй байгаарай гэж хэлэх юм шүү. Джад тэдэнд итгэж болно гэж боддог. Хөлсний машин орцын дэргэд очиж зогсоход хаалгач машины дэргэд очиж хаалгыг нь онгойлгож өгөв.
Джадын огт танихгүй шинэ хүн байлаа.
Майкын хувцсыг том биедээ арайхийн багтааж өмссөн, нэл цоохор хүрэн нүүртэй өндөр эр өмнө нь зогсож байв. Хүзүүнд нь хуучин сорви харагдана. Хөлсний машин явж, Джад тэр хүнтэй хоёулхнаа үлдлээ. Гэнэт хамаг бие нь хөндүүрлэн өвдөх шиг боллоо. " Ай Тэнгэр! Энэ л дутаж гэнэ!" гэж бодоод,
- Майк хаана байгаа вэ? гэж шүд зуун асуусанд,
- Амралтаа авсан, доктор оо гэв.
"Доктор оо" гэнэ. Тэгэхлээр энэ үл таних хүн Джадын хэн болохыг мэддэг юм байна. Майк амралтаа авсан гэв үү? Жин өвөл үү дээ?
Хаалгач сэтгэл ханасан байдалтай жуумалзав. Джад ийш тийш харлаа. Огт хүнгүй гудамжаар хүйтэн салхи шуурч байв. Зугтаад үздэг юм уу. Одоо гүйх нь байтугай, зүгээр алхлахад хэцүү болж, хамаг бие нь янгинан хөдлөх бүр хөндүүрлэн өвдөж байна.
- Таны бие зүгээр үү? гэж үл таних хүн өрөвдсөн байдалтай асуув.
Джад хариу хэлэлгүй эргэн орцоор орлоо. Ямар ч атугай Эддийн тусламжид найдаж болох юм. Хаалгач докторыг даган дээш гарна. Эдди цахилгаан шатны дэргэд цааш хараад зоогсож байлаа. Джад зогсолгүй шууд тийшээ очив. Хамгийн гол нь энэ үл таних хүнтэй хоёулхнаа үлдэхгүй юмсан.
- Эдди! гэж дуудсанд шатны үйлчлэгч эргэж харав.
Хаалгачийг өвчсөн юм шиг адилхан, гагцхүү бие жижиг, хүзүүндээ сорвигүй хүн Джадын өөдөөс эргэж харав. Ах дүү хоёр гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Джад тэр хоёрын дунд хавчигдан зогсов. Үүдний танхимд өөр хүн алга.
- Явцгаая! гэж шатны үйлчлэгч бөвтнөөд царайд нь ахынхтайгаа нэн адил сэтгэл ханасан инээмсэглэл илрэв.
Ингээд эд нар алуурчид байж. Түүний өмнө энэ болж байгаа бүх хэрэг явдлын толгойлогч бус, жирийн нэг гүйцэтгэгчид байгаа нь ил. Эд нар Джадыг энд, үүдний танхимд алах болов уу, эсвэл өөрийн нь байранд оруулж байж нухах юм болов уу? Гэрт маань тэгэх бололтой. Тэгвэл цогцсыг тэр даруйдаа олохгүй. Эд нар нуугдаж амжина. Джад байрны эрхлэгчийнх рүү нэг алхаж,
- Би мистер Кантай ярих юм бий гэсэнд хаалгач замыг нь халхлан,
- Мистер Кан ажилтай байгаа гэв.
- Би таныг дээш нь гаргаж өгье гэж шатны үйлчлэгч нэмж хэлэв.
- Үгүй. Би ...
- Хэлснийг хий.
Тэгтэл гадаах хаалга онгойж, үүдний танхимд хоёр хос инээлдэн хөгжилдөн орж ирлээ.
- Гадаа Сибирээс ч илүү хүйтэн байна хэмээн нэг хүүхнийг хэлэхэд,
- Тэнгэр ийм байхад нохой ч гэрээс гарахгүй гэж нөгөө нь өгүүлэв.
Тэд лифт рүү хүрч ирлээ. Хаалгач, үйлчлэгч хоёр бие биеэ дуугүй харав.
- Өнөө орой маш сайхан боллоо. Та нарт баярлалаа гэж булган дээлтэй жижигхэн шар хүүхэн нь өгүүлэв. Хүүхэн хоёр эртэй салахын ёс гүйцэтгэх гэж байгаа бололтой
- Бидэнд даарсан биеэ дулаацуулах ганц ганц хүндага юм өгнө биз дээ? гэж хоёр эрийн гуйхад,
- Дэндүү орой болчихжээ. Жорж оо гэж эхний хүүхэн хи хи инээн өгүүлэв.
- Гадаа тэгээс доош хүйтэн байна. Бидэнд бие халаах юм зайлшгүй хэрэгтэй.
- Ганц ганцхан аяга хөнтөрчихөөд бид дороо явна гэж хоёр дах эр дэмжив.
Джад амьсгаа даран хүлээлээ. Жижигхэн шар хүүхэн өршөөн соёрхохоор шийдэж,
- За яах вэ ... Ганц ганцхан аяга шүү ... гэлээ. Тэднийг инээлдэн шатанд ороход Джад даруй дагаж орлоо. Хаалгач яах вэ гэсэн байдалтай дүүгийнхээ өөдөөс харахад цаадах нь дал мөрөө хавчиж, шатны үүдийг хаав. Цахилгаан шат өгсөж эхэллээ. Джад тавдугаар давхарт суудаг. Хамт яваа хүмүүс нь түрүүлж гарвал Джад дахиад гай зовлонд унана. Сүүлдэж буувал Джадад гэртээ орж толгой хоргодон хаалга үүдээ бэхэлж аваад тусламж дуудах болох юм.
- Хэддүгээр давхар вэ?
- Намайг хоёр танихгүй хар хүнтэй хамт гэртээ орж явааг манай нөхөр харвал юу гэх бол доо? гэж жижигхэн шар хүүхэн инээд алдаж, үйлчлэгчид хандан,
- Аравдугаар давхар гэхэд нь Джад гүнзгий санаа алдаад,
- Тавдугаар давхар гэлээ.
Шатны үйлчлэгч хүн учрыг ойлгосон байдалтай удаан ширтэв. Джад тавдугаар давхарт гарч, шатны үүд хаагдлаа. Джад биеийн өвдөхийг тэсэж ядан гуйвалсаар байр руугаа очиж, түлхүүр гарган үүдээ онгойлгож, үүдний өрөөнд ороход зүрх нь түг түг цохилж байлаа. Джад үүдээ түгжээд хана түшин хэсэг зогсов. Дараа нь утасны дэргэд арайхийн очлоо. Хэнд утасдах вэ? Анжелид уу? Гэртээ өвчтэй хэвтэж байгаа. Үүнээс гадна утасдаад юу гэж хэлэх вэ? манай байрны хаалгач, шатны үйлчлэгч солигдсон байна, эд нар намайг алах гэж байгаа бололтой гэх үү? Джад харилцуур бариад яахаа мэдэхгүй зогсож байлаа. Одоо тэд нарыг орж ирэхэд Джад ямар ч арчаагүй амьтан байж байх болно. Джад хүзүүндээ сорвитой хүний нүдний харцыг саналаа. Тэднийг залилж, эндээс зайлах хэрэгтэй байна. Харин яаж вэ?
Джад үүдний танхимыг харуулдаг жижиг зурагтыг залгаж харвал тэнд хүн алга. Джад анхаарлаа төвлөрүүлэхийг оролдож үзэв. Ингээд байдал эгзэгтэй боллоо. Тиймээ ... Эгзэгтэй байдал бий болов. Онцгой арга хэмжээ авах хэрэгтэй. Өрөө нүдний нь өмнүүр. эрээлжлээд эцэст нь харц нь утас дээр тогтлоо. Онц гой арга хэмжээ ... Хойшлуулшгүй тусламж ... Джад тоог харах гэж утасны аппаратыг нүдэндээ ойртуулан дугаарыг тун алгуурхан залгалаа. Тав дуугарсны дараа сая харилцуур авлаа. Джадын хэл нь орооцолдоод байлаа. Зурагтын дэлгэц дээр нэг юм хөдлөхийг нүднийхээ булангаар ажиглав.
Нөгөө хоёр эр цахилгаан шат руу явж байлаа.
Джадын хоногийн тоо гүйцэж байх шиг.


Top
   
PostPosted: Jun.09.16 11:01 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Ах дүү хоёр Джадын байрны үүдэнд сэмхэн очиж үүдний нь хоёр талд зогсов. Рокки гэдэг арай өндөр нь үүд түлхэхэд онгойсонгүй. Рокки хуванцар хавтан гарган түүнийгээ цоожны доорх нүдэнд болгоомжтой хавчуулаад дүү рүүгээ толгой дохиж, хоёул дуу намсгагчтай гар буу гаргаж ирлээ. Рокки хавтанг дарсанд цоож онгойж, ах дүү хоёр буу барьсан чигтээ үүдний өрөөнд оров. Джадын ул мөр ч алга. Зочлох өрөөнд хаалттай гурван хаалга байхыг үзлээ. Тэр хоёрын дүү нь болох Ник гэдэг эр нэг хаалга түлхэхэд түгжээтэй байхад нь инээмсэглэн цоожинд бууны амыг тулгаж байгаад гохоо дарсанд, хаалга чимээгүй онгойлоо. Ах дүү хоёрыг унтлагын өрөөнд ороход хүн байсангүй. Ник шүүгээг үзэж, Рокки зочлох өрөөнд эргэж ирлээ. Тэд Джадыг хаашаа ч зайлах аргагүй гэж мэдээд нэг их яарахгүй байв. Бүр хүн алахын өмнө бахаа хангах гэсэн мэт яаралгүй тайван хөдөлцгөөж байлаа. Ник хоёр дах хаалгыг түлхэж үзэхэд бас түгжээтэй байсанд дахин нэг буудаж ажлын өрөөнд ороход бас хоосон. Хоёул бие биеэ харж инээмсэглээд гурав дах хаалга руу очив. Рокки зурагтын дэргэдүүр өнгөрөхдөө дүүгийнхээ гараас шүүрэв. Дэлгэц дээр гурван эр орцоор гүйн орж ирж яваа харагдлаа. Цагаан халаадтай хоёр нь дамнуурга барьжээ. Гурав дах нь эмнэлгийн цүнх барьсан байлаа.
- Юун балай юм бэ?!
- Тайван байгаарай, Рокки. Нэг хүн өвдөж л дээ. Энэ байшинд дор хаяад зуун айл бий.
Сувилагчид дамнуурыг цахилгаан шатанд оруулж, эмч хойноос нь орж, бүхээг дээш өгслөө.
- Эдэнд хоёр минутын хугацаа өгье. Гэнэтийн гай зовлон гарсан байж магад. Тэгвэл цагдаа нар ирнэ.
- Яасан азгүй юм бэ?
- Санаа бүү зовоо тэр биднээс хаашаа ч зайлж чадахгүй.
Гадаах хаалга онгойж, байранд нь дамнуурга барьсан хоёр сувилагч гүйн орж ирэхэд алуурчид буугаа арайхийн далд хийж амжлаа.
- Үхчихсэн үү? гэж эмч нь ах дүү хоёроос асуув.
- Хэн тэр вэ?
- Амиа хорлох гэсэн хүн. Амьд байна уу, үхчихсэн
үү?
Ах дүү хоёр бие биесээ гайхан харж,
- Залуус та нар андуурсан байх гэж Ник хэлэв.
Эмч тэдний дэргэдүүр өнгөрч, хаалттай хаалгыг түлхэж үзээд,
- Түгжээтэй байна. Онгойлгож туслаач гэв.
Сувилагч нар хаалга эвдэхийг ах дүү хоёр дуугүй ажиглаж байлаа. Эмч унтлагын өрөөнд орж,
- Дамнуурга аваад ир! гэж хашгираад хэвтэж буй Джадын дэргэд очиж.
- Таны бие зүгээр үү? гэсэнд,
- Эмнэлэгт хүргээд аль хэмээн Джад нүдээ нээж чадахгүй болчихсон өгүүлэв.
- Бид тийшээ очиж явна.
Сувилагч нар дамнуурга авчирч, Джадыг дээр нь сурамгай тавьж, хөнжлөөр бүтээв.
- Эндээс явах хэрэгтэй боллоо гэж Рокки бөвтнөв. Хоёр эрийн гарч одохыг эмч ажиглаад дамнуурга дээр хэвтэж буй Джадын дээрээс тонгойж,
- Бие чинь яаж байна? гэх дууны нь өнгөнд үнэнээсээ сэтгэл зовсон байдал илт сонстов.
- Маш сайн байна. Баярлалаа, Петер! гэж Джад хэлээд инээмсэглэхийг оролдсон боловч нүүрний нь булчин түүний хүслийг дагасангүй.
- Явцгаая! гэж Петер сувилагч нарт хэллээ.


Top
   
PostPosted: Jun.09.16 11:02 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Энэ удаа Джадыг өөр тасагт хэвтүүлсэн боловч эмнэлгийн сувилагч нь түрүүчийн бүсгүй хэвээр байв. Джадыг нүдээ нээхэд сувилагч бүсгүй орны нь дэргэд сууж байлаа.
- За та сэрэв үү? Доктор Харрис таныг үзэх гэж байгаа. Таныг сэрлээ гэж хэлье гээд сувилагч бүсгүй босож тасгаар гарав.
Джад болгоомжтой өндийж суугаад, гар хөлөө хөдөлгөн үзэж, эсрэг талын ханын дэргэд буй сандлыг эхлээд, зүүн, дараа нь баруун нүдээрээ харав. Тасагт доктор Сеймур Харрис орж ирээд,
- Зөвлөгөө хэрэгтэй юу? Та манай байнгын үйлчлүүлэгч болж байх шив. Энэ хэдий хэрийн үнэ өртөгтэй байхыг мэдэх үү? Бид танд хөнгөлттэй үнээр үйлчлэх болно ... За тоглоом наадмыг хойш тавья. Джад чи сайхан унтав уу? гээд орны нь зах дээр сандайлав.
- Нялх хүүхэд шиг унтжээ. Та нар надад юу өгсөн юм бэ?
- Фенобарбитал тарьсан.
- Хэдэн цаг болж байна?
- Үд дунд.
- Ай Тэнгэр! Би эндээс гарах хэрэгтэй гэж Джад дуу алдав.
- Чи хоёр гурав хоног хэвтэх хэрэгтэй шүү. Джад аа. Дараа нь явж нэг cap амрах хэрэгтэй.
- Баярлалаа, Сеймур.
- Надад баярлаад яах вэ дээ.
- Надад маш чухал ажил бий ... гэхэд нь доктор Харрис санаа алдаад,
- Энэ дэлхий дээр хамгийн олиггүй өвчтөн хэн байдаг вэ, чи мэдэх үү? Эмч нар! гээд Джадыг хорьж дийлэхгүйгээ мэдэж, ярианыхаа сэдвийг өөрчлөн,
- Петер шөнөжин энд байж байгаад явсан. Санаа нь их зовж цаг тутамд утасдаж байгаа. Урьд шөнө чиний аминд халдах гэсэн юм уу даа гэв.
- Эмч нар их сэжигч улс ... гэхэд нь Харрис дал мөрөө хавчаад,
- Чи сэтгэл зүйч эмч. Тийм байж болох юм. Чи юу хийж байгаагаа мэдэх юм байгаа биз. Би бол үүний төлөө сохор зоос ч тавихгүй дэг. Энд хэд хоног байж чадахгүй юм уу?
- Чадахгүй.
- О кэй. Чамайг маргааш гаргая.
Джадыг эсэргүүцэж эхлэхэд Харрис даруй үгийг тасалж,
- Эсэргүүцэх юмгүй. Өнөөдөр ням гариг. Энэ өдөр бүгдээрээ амрах ёстой гэв.
- Сеймур ээ ...
- Бас нэг юм байна. Би өндөг дарсан тахиа шиг байхыг хүсэхгүй. Гэхдээ чи сүүлийн үед юу идсэн бэ?
- Мэдэхгүй. Иддэг юмаа л идсэн байх.
- Үгүй бололтой. За яах вэ. Би мисс Беднесийг хорин дөрвөн цагийн дотор чамайг тэжээ гэж хэлье. Бас ...
- Бас юу гэж?
- Мэдээтэй байгаарай. Би сайн үйлчлүүлэгчээ алд мааргүй байна гэж доктор Харрис хэлээд тасгаас гарч одов.

* * *

Джад агшин зуур нүдээ аниад дахин нээхэд цасан цагаан халаадтай ирланд бүсгүй дээр нь янз бүрийн хоол тавьсан жижиг ширээ түрэн орж ирээд,
- Доктор Стивенс та сэрсэн байх шив гээд инээм сэглэв.
- Цаг хэд болж байна?
- Оройн зургаан цаг.
Джад өдөржин унтжээ.
- Өнөөдөр манайх баярын хоол барина. Цацагт хяруулын мах. Маргааш зул сарын баяр.
Джад юм идмээргүй байснаа эхний хэсгийг амандаа хийгээд чоно шиг өлссөнөө сая мэдэв. Доктор Харрис утсыг тасал гэж тушаасан учир Джадад хэн ч төвөг удахгүй байлаа.. Тэгээд хэвтэж тэнхээ авч байв. Маргааш лав хүч тэнхээ хэрэгтэй болох биз.
Маргааш нь өглөөний арван цагт доктор Сеймур Харрис тасагт гүйн орж ирээд,
- Миний хайртай өвчтөний бие яаж байна? Чи минь овоо хүн шиг хүн болж байна хэмээн баяртайгаар өгүүлэв.
- Би бараг хүн болсон шиг байна хэмээн Джад инээмсэглэв.
- Сайн байна. Чамайг хүн эргэж ирээд байна. Чамайг хараад айх вйй гэж болгоомжилсон юм.
Петер байж. Эсвэл Нора байх. Сүүлийн үед энэ хоёр эмнэлэгт ирж Джадыг эргэх нэг ажилтай болоод байгаа. Доктор Харрис үргэлжлүүлэн,
- Дэслэгч Макгрейви. Чамтай ярих гэж их хүсэж байна ... гэхэд нь Джадын амьсгаа давхцав.
Ингээд Джадыг баривчлах нь энэ ажээ. Анжели өвчтэй байгаа. Макгрейви баримтыг ямар ч янзаар ургуулан хөрвүүлж чадна. Джад энэ дэслэгчийн гарт ормогц ямар ч найдлагагүй болно. Макгрейвиг энд орж ирэхээс өмнө алга болох хэрэгтэй.
- Сувилагч бүсгүйд хэлж үсчин дуудуулна уу. Би сахлаа хусуулмаар байна гэж хэлэхэд Джадын дууны өнгө нэг хачин байсан юм уу, доктор Харрис өөдөөс нь гайхан харав. Эсвэл дэслэгч Макгрейви Джадын тухай доктор Харрист ярьсан юм болов уу?
- Болно л доо гээд Харрис гарч одов.
Түүний араас хаалга хаагдмагц Джад орноосоо босов. Хоёр шөнө, нэг өдөр сайн унтсан нь ид шидийг бүтээжээ. Толгой нь эргэн гуйвалзах боловч энэ удахгүй зүгээр болно гэж итгэж байлаа. Одоо хурдхан хөдлөх хэрэгтэй. Хувцсаа өмсөхөд гуравхан минут орлоо. Хаалга жаахан онгойлгож хараад саад болох хүн байхгүйг мэдэж, албан ажлын шат руу явлаа. Джадыг уруудаж явахад цахилгаан шатны үүд онгойж, Макгрейви гарч ирээд Джадын тасаг руу явав. Хойноос нь дүрэмт хувцастай нэг цагдаа, энгийн хувцастай хоёр эрүүлч дагаж явна. Джад доош хурдан гүйж, хүлээн авахын өрөөгөөр өнгөрөн гадагш гарч, эмнэлгээс нэг байрын зайтай очоод хөлсний машин олж суулаа.


Top
   
PostPosted: Jun.09.16 11:03 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Макгрейви тасагт орж ирээд ор хоосон байхыг харж, хамт яваа хүмүүстээ хандан,
- Зугтаад алга болжээ. Эмнэлгээс гаргалгүй барьж авахыг хичээгтүн гэж тушаав. Дараа нь утасны дэргэд очиж, Арван есдүгээр хэсэгт залгаад,
- Би Макгрейви байна. Яаралтай ... Доктор Жад Стивенсийг газар бүр эрэн сурвалжлахаар зарлагтун. Эрэгтэй. Цагаан арьстан, нас нь ...
Хөлсний машин Джадыг ажлыг нь байранд авч очив. Одоо түүний хувьд "аюулгүй байдал" гэдэг үг байхгүй болжээ. Байрандаа очиж болохгүй. Хаа нэгтээ. зочид буудалд суух хэрэг болно. Ажлынхаа өрөөнд орох бас л осолтой ч гэсэн орж утасны дугаар авах хэрэгтэй байлаа.
Джад жолоочид хөлсийг нь төлөөд үүдний танхимд оров. Хамаг бие нь янгинан өвдөх боловч алгуурлаж болохгүйг мэдэж байлаа. Тэд нар түүнийг ажлын өрөөнд нь хүлээж байгаа гэх магадлал бага. Гэхдээ аз туршаад яах вэ дээ. Энэ үед цагдаа нар уу, эсвэл алуурчид уу. Хэн нь түрүүлж Джадыг олох нь гэдэгт асуудал тулж ирээд байлаа.
Джад ажлынхаа өрөөний дэргэд үүдийг онгойлгон дотогш орсон даруйд түгжив. Өрөө тасалгаа нь хүнийх шиг хүйтэн хөндий санагдаж, үүнээс хойш энд өвчтөн хүлээн авч чадахгүй гэдгийг ойлгож байлаа. Джадын уур хилэн бадрав. Тэр Дон Винтон гэгч этгээд Джадын амьдралыг ингэж өөрчлөх ямар эрхтэй юм бэ?! Нөгөө ах дүү хоёр эргэж очоод Джадыг алж чадсангүй гэж хэлэхэд чухам юу болсныг Джад сэтгэлдээ төсөөлөн бодов. Джад хэрэв тэр Дон Винтоны зан чанарыг зөв төсөөлсөн бол дэлбэртлээ уурласан нь лав. Тэгэхлээр Джадын аминд дахин халдахыг хойш тавихгүй.
Джад Аннагийн утасны дугаарыг авах гэж л ажлынхаа өрөөнд иржээ. Учир нь эмнэлэгт байхдаа зарим нэг зүйлийг санасан байна. Нэгдүгээрт Анна хэдэн удаа Жон Хансены түрүүнд ирж байсан, хоёрдугаарт Кэролтой ярьж хөөрөх нь олонтаа байсан. Кэрол Аннад ямар нэг гэм зэмгүй мэдээлэл хэлж орхисон нь одоо аминд аюултай болсон байвал яах вэ? Хэрэв тийм байх аваас Аннад хэлж сэрэмжлүүлэх хэрэгтэй.
Джад ширээнийхээ шургуулгыг онгойлгон хаягийн дэвтэр гаргаж, Аннагийн утасны дугаарыг олоод харилцуур авлаа.
- Залгах хэсэг сонсож байна. Та ямар дугаарт залгах вэ? гэсэн энгийн дуу сонсогдлоо.
Джад дугаарыг хэлсэнд хэсэг хугацааны дараа залгагч бүсгүй,
- Уучлаарай. Та буруу дугаар хэлсэн бололтой. Утасны лавлах дэвтрээс дахин шалгаж үзнэ үү гэв.
- Баярлалаа гээд Джад харилцуурыг тавив.
Утсан харилцааны алба Аннатай бас холбоо барьж чадаагүйг саналаа. Дугаарыг нь буруу бичиж авсан бололтой. Ямар ч гэсэн Аннатай ярих хэрэгтэй байна.
Арван таван минутын дараа 617. Вудсайд-авеню, Бейон. Нью-Жерси гэсэн Аннагийн хаягийг бичиж аваад Джад машин хөлслөх цэгт очив. Дахиад хэдэн минутын дараа тэндхийн гараашаас хөдөллөө. Нэг байр өнгөрөөд хажуугийн гудам руу эргэж, хойноос нь мөрдсөн машин байхгүйг лавтай мэдээд Вашингтоны гудамжийг чиглэн цаашаа Нью-Жерси руу явж, Бейонд очоод цааш хаашаа явахыг асуух гэж шатахуун түгээгүүрийн дэргэд зогсов.
- Зүүн талын булан, тэндээс баруун тийшээ гурав дахь гудамж гэж зааж өгөв.
Джад баяр талархлаа илэрхийлээд заасан зүгт нь явлаа. Аннатай уулзана гэж бодохоос зүрх нь булгилаад ирэв. Хүүхнийг айлгаж цочоохгүйн тулд юу хэлбэл таарах вэ? Нөхөр нь гэртээ байх болов уу?
Джад Вудсайд-авенью тийш эргээд байшингийн дугаарыг харвал есийн тоогоор эхэлсэн байх агаад нилээд хуучин муу жижиг байшингууд байлаа. Цааш явахад дугаар нь долоогоор эхлэх болж, байшингууд нь бүр муусайн оромж болж хувирав. Анна эргэн тойрон ой модоор хүрээлэгдсэн сайхан байшинд суудаг гэсэн. Энд бол модны зүйлтэй юм ч алга. Джад заасан байшин руу очиж явахдаа тэнд юу үзэгдэхийг сэтгэлийнхээ зөнгөөр хэдийн мэдэрчээ. 617 дугаарын байранд шарилж ургасан хоосон талбай байлаа.


Top
   
PostPosted: Jun.09.16 11:03 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Арван зургаадугаар бүлэг

Джад юу болж байгааг ойлгож ядан машиндаа суулаа. Утасны дугаар буруу байсан нь эндүүрэл байж болох юм. Санамсаргүй буруу хаяг хэлсэн байж бас болно. Утасны дугаар, гэрийн хаяг хоёрын аль алиныг андуурч хэлсэн баймааргүй юм. Анна зориуд худлаа хэлсэн байна. Нэгэнт хаягаа худлаа хэлсэн юм чинь өөр юу гэж худал хэлсэн байж болох вэ? Джад тэр хүүхний үнэхээр мэддэг зүйлээ үнэн бодитой задлан шинжилж эхэллээ. Анна ажил дээр нь өөр эмчийн ямар нэг бичиг баримтгүй хүрч ирээд хүлээж авахыг шаардсан. Дөрвөн долоо хоног болоход өөрийн шийдвэрлэж чадахгүй бэрхшээл байгаа гэсэн асуудлаа нууц хэвээр байлгаж чадсан. Ирж үзүүлэх бүрдээ үнэ хөлсийг бэлэн мөнгөөр төлдөг байсан. Одоо түүнийг чекээр нь эрж олох аргагүй болжээ. Тэр хүүхэн эхлээд Джадын өвчтөн болж, дараа нь алга болохдоо ямар зорилго тавьсан байна вэ? Нэг л хариулт аяндаа гарч ирээд байлаа. Тэгээд Джадын дотор муухай болов.
Джадыг алахаар бэлтгэхийн тулд түүний цагийн хуваарь, ажлын өрөөний байрлал зэрэг жижиг сажиг зүйлийг мэдэж авах хэрэгтэй. Үүнийг Джадын өвчтөн л хамгийн сайн хийж чадна. Анна ийм л хэргээр ирсэн байж. Түүнийг Дон Винтон явуулсан юм байна. Анна хэрэгтэй бүх юмаа мэдэж аваад ул мөргүй арилжээ.
Энэ арга бач байсан юм бол Джад мэхэнд нь яасан амархан оров оо. Тэр хүүхэн өөрийгөө сэтгэл зүйч эмч гэж хэлдэг, хүний зан чанарын тухай юм бүхнийг мэднэ гэж боддог маанаг юмтай хэрхэн уулзаж байснаа Дон Винтонп яриад элгээ хөштөл унаж тусан инээдэг байсан биз. Джад өөрийг нь алахын үүднээс л сонирхож байсан хүүхэнд ухаан алдан дурласан юм байна. Хүний сэтгэлийг мэддэг хэмээн гайхуулдаг хүнд овоо аятайхан юм болоо шив. Америк улсын сэтгэл мэдрэлийн эмч нарын холбоонд илтгэл тавивал тун сонин сайхан болно доо.
Харин тийм биш байвал яах вэ? Анна хэн нэг хүний зэвүүг хүргэхээс айгаад зохиомол нэр ашиглан аргагүй үнэн бодитой асуудал бэрхшээлээр Джад дээр ирсэн байвал яах вэ? Яваандаа асуудал нь аяндаа нэг тийш болоод эмчээс туслалцаа авах шаардлагагүй гэж үзсэн байж болох юм. Энэ бол хэтэрхий хялбарчилсан хэрэг гэдгийг Джад ойлгож байлаа. Аннагийн оньсого мэт хачин зан байдал нь одоо болж буй хэрэг явдлыг ойлгох түлхүүр болж өгнө гэдгийг Джад сэтгэлийнхээ зөнгөөр мэдэрч байв. Аннаг өөрийн нь хүсэл зоригийн эсрэг ажиллуулсан байж болох юм. Джад ийм дүгнэлт хийсний дараа ч гэсэн өөрийгөө тэнэг амьтан гэж бодож байлаа. Джад тэр хүүхнийг гай зовлонд унасан ариун журамт хатагтай гэж, өөрийгөө гялалзсан хуяг дуулгатай баатар эр гэж төсөөлж байжээ. Анна Джадын аминд халдах явдлыг бэлтгэлцэж байсан болов уу? Үүнийг ямар нэг аргаар тодруулж мэдэх хэрэгтэй.
Эсрэг талын байшингаас хуучин муу дээлтэй хижээл насны авгай гарч ирээд Джадыг анхааралтай харав. Джад мотороо асааж, машинаа эргүүлэн Жорж Вашингтоны гүүр тийш явлаа. Ард нь хэдэн машин явж байна. Эдгээрийн аль нь ч бүр Нью-Йоркоос Джадыг дагасан байж болно.Тэд Джадын араас дагах юм уу даа? Дөнгөж харангуутаа дайран довтлох болно. Гэхдээ Джад хүлээгээд сууж байхгүй. Өөрөө эхлэн довтолж, тэдний барьцыг алдуулж, Дон Винтоныг байж ядталаа хорсон хилэгнэхэд хүргэж, тэгснээр түүнийг алдаа хийж, өөрийгөө илчлэхэд хүргэх ёстой. Үүнийг Джад өөрөө Макгрейвид баригдаж шоронд орохоос өмнө хийх хэрэгтэй.
Джад Манхеттенд дөхөж ирэхдээ Анна бол нууцыг тайлах цорын ганц зам гэж бүр эргэлзээгүй итгэх болов. Анна маргааш Америкийг орхин яваад өгнө ... Энэхэн агшинд Джад Аннаг олох ганц найдлага үлдсэнийг ойлголоо.
Зул сарын баярын өмнө Пан-Ам компанийн тийз түгээгүүрийн өмнө дэлхийн нутаг орон бүхэнд нисэх онгоцоор очих гэсэн жуулчид зөндөө байдаг. Джад лангууны дэргэд очиж, захиргааны хүнийг дуудаж өгнө үү гэж хүссэнд Пан-Амийн дүрэмт хувцастай бүсгүй ажил мэргэжлийн инээмсэглэлээр түүнийг шагнаад хүлээж байна уу гэж хүсэв.
- Танд юугаар тусалж чадах байна ?
Джад эргэж харвал өмнө нь дунд хэр насны алжаангуй царайтай өндөр эр зогсож байв.
- Намайг Чарльз Френдли гэдэг. Танд юугаар тусалж чадах байна вэ?
- Би доктор Стивенс байна. Нэг өвчтөнөө эрж явна.Тэр эмэгтэй маргааш Европ руу нисэх онгоцны тийз захиалсан байх учиртай.
- Нэр овог нь хэн бэ?
- Анна Блейк ... гэж Джад хариулснаа түгдэрч,
-Тийзийг мистер, миссис Энтони Блейк нэрээр захиалсан байж болох юм гэв.
- Хаашаа нисэх юм бэ?
- Би ... сайн мэдэхгүй байна.
- Өглөө нисэх юм уу, өдөр үү?
- Тэр эмэгтэй танай компанийн онгоцоор нисэх юм уу, үгүй юу гэдгийг ч би мэдэхгүй юм.
- Тэгвэл би танд тус болж чадахгүй болов уу даа гэж мистер Френди хүйтэн хөндий өгүүлэв. Джад айж сандарч байгаагаа мэдэрч,
- Энэ маш чухал. Тэр хүүхнийг нисээд явчихаас нь өмнө олох хэрэгтэй байна.
- Доктор! Пан-Ам компанийн онгоцнууд Амстердам, Барселон, Берлин, Брюссель, Копенгаген, Дублин, Дюссельдофф, Франкфурт, Гамбург, Лисса бон, Лондон, Москва, Мюнхен, Штутгарт, Вена тийш өдөр нэг юм уу хэд хэдэн удаа нисдэг. Олон улсын бусад компанийн нисэх онгоц ч адил. Та компани бүртэй холбоо барих хэрэг болно. Та нисэх цагийг нь мэдэхгүй бол тэд танд тус болж чадна гэхэд эргэлзэж байна. Намайг уучилна уу! Та. гээд захиргааны хүний царайд тэсэж ядсан байдал илрэн явахаар завдан цааш эргэхэд нь,
- Жаахан хүлээнэ үү гэж Джад дуудав.
Энэ бол Джадын амьд мэнд үлдэх эцсийн найдлага түүнийг хэн алах гэж байгааг тодруулж мэдэх сүүлчийн боломж гэдгийг яасгээд ойлгуулах вэ?
- Юу гээ вэ? хэмээн Френдли уцаарласнаа нууж чадахгүй муухай харав.
- Танайд компьютерын систем байдаггүй юм уу? Янз бүрийн мэдээлэл хадгалдаг ... гэж Джад хэлээд ая засан инээмсэглэсэнд Френдли үгийг нь таслан,
- Та нислэгийн дугаарыг нь мэдэх юм бол ... гэчихээд яваад өгөв.
Одоо Джад байрнаасаа хөдөлж чадахгүй дороо хадуулсан юм шиг зогсож байв. Шаг гээд мад суух нь энэ. Одоо өөр зам байхгүй.
Дундад эртний үеэс шууд наашаа алхаад ирсэн юм уу гэмээр газар ширгэсэн урт хар жанч, өргөн хүрээтэй бүрх малгай өмссөн хэсэг итали санваартан нар ирж яваа харагдав. Байдлыг ажиглавал тэдний дотор хамгийн залуу нь болох хориод настай хөвгүүнийг даажигнаж байгаа бололтой, хөөр хөгжөөн болон хажуугаар нь явж өнгөрөв. "Амралтаа энд өнгөрүүлээд Ромд буцаж яваа улс байх. Ром ... Анна Ромд очно ... дахиад л Анна" гэж Джад бодоод тэдний яриа хөөрөөг өөрийн эрхгүй чагнав.
- ... guada te ehe Don Vinton (Мань эр том хүнийг дуурайв)
Джад дороо хадуулсан юм шиг зогтусан нүүр нь халуу оргиод ирлээ. Тэгээд сайхь үгийг хэлсэн пагдгар бүдүүн ламын гараас шүүрч,
- Уучлаарай. Та сая "Дон Винтон" гэж хэлэв үү? гэж асуухдаа хоолой нь хэрчигнэв.
Тэр лам юу ч ойлгосонгүй, Джадын өөдөөс харж, мөрөн дээр нь пад пад алгадаад цааш эргэн явах гэхэд нь Джад түүний гарыг тавьсангүй.
- Жаахан байзнаарай! гэв.
- Энэ нэг солиотой Америк гэж пагдгар бүдүүн лам италиар хэлээд нөгөөдүүлийгээ харав.
Джадын толгой дээрээс итали үг асгарч эхэллээ. Мистер Френдли тэднийг ажиглан байгааг Джад нүд нийхээ булангаар харав. Френдли лангууны цаанаас гарч, тэдэн дээр ирлээ. Джад айж сандарснаа мэдэг дэхгүйг хичээж, ламын гарыг тавьж, түүн тийш тонгойн "Дон Винтон" гэж тодхон хэлэв.
Нөгөө бүдүүн лам Джадын өөдөөс анхааралтай ширтсэнээ малийтал инээв. Захиргааны хүн ойртож ирлээ. Джад урам шагнан толгой дохисонд нөгөө ламтан залуу хүүг зааж: "Дон Винтон - Том хүн" гэв.
Ингээд юм бүхэн тодорхой боллоо.


Top
   
PostPosted: Jun.10.16 2:24 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Баярлалаа. Том хvн гэж хэн билээ ахиад дээшээ уншихаас ккк.


Top
   
PostPosted: Jun.10.16 2:36 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 683
Сидни ах адал явдлыг ч харин жинхэнэ утгаар нь бодож олдог хүн шүү, юу болоод бас юу болох гээд байгааг ёстой таах ч юм алга даа, Цоомоогоо хүлээгээд сууж байхаас...чамайг ингэж дууддаг уу, миний хүүтэй адилхан нэртэй юм,


Top
   
PostPosted: Jun.11.16 1:07 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Арван долоодугаар бүлэг

- Яаралгүй яриач. Би нэг ч үг ойлгохгүй байна гэж Анжели хоолойгоо хэржигнүүлэн өгүүлэв. Джад Анжелигийн дууг сонсоод ихэд баярлан гүнзгий амьсгаа аваад,
- Уучлаарай. Би хариуг олсон. Хэн намайг алах гэснийг мэднэ. Дон Винтон гэж хэн болохыг мэднэ гэсэнд,
- Бид Дон Винтоныг эрээд олоогүй шүү дээ гэж Анжели үл итгэсэн байдалтай өгүүлэв.
- Яагаад олоогүй гээч? Тийм хүн байхгүй болоод...
- Та жаахан яаралгүй яриач.
- Дон Винтон гэдэг чинь хүний нэр биш юм. Энэ бол "Том хүн" гэсэн утгатай итали хэллэг юм байна. Моуди чухам ингэж хэлэх гэсэн байжээ. Намайг "Том хүн" мөрдөж авлаж байна гэж.
- Ойлгохгүй байна, доктор оо.
- Энэ хэллэг англиар бол утгагүй юм. Италиар хэлэхэд танд ямар нэг юм санагдуулахгүй байна гэж үү? Том хүнээр толгойлуулсан хүн алах байгууллага ...
Удаан дуугүй боллоо.
- Коза Ностра юу?
- Ийм олон алуурчин, хүчил, тэсрэх бөмбөг, гар буу гэх мэтчилэн ийм олон янзын зэр зэвсэг цуглуулж чадах өөр хэн байх вэ дээ? Бидний эрж байгаа хүн Европын өмнө зүгийн орнуудаас гаралтай юм уу, эсвэл латин америкийн хүн байх ёстой гэж хэлж байсныг минь санаж байна уу? Тэр чинь итали хүн юм байна!
- Энэ бол утгагүй зүйл. Коза Ностра яалаа гэж таныг алах гэх юм бэ?
- Мэдэхгүй юм даа. Гэхдээ миний бодол зөв. Энэ маань Моудигийн үгтэй таарч байна. Миний хойноос бүлэг хүмүүс мөрдөн авлаж байна гэж Моуди ярьж байсан.
Анжели хэсэг дуугүй байсны дараа:
- Тийм байж ч болох юм даа гэв.
Джадын сэтгэл сая нэг юм онгойлоо. Хэрэв Анжели үгийг нь анхаарч сонсоогүй бол өөр хэнд хэлэх байв?
- Та энэ тухай хүнд ярьсан уу? гэж Анжели асуув.
- Үгүй.
- Ярих хэрэггүй . Хэрэв таны зөв бол таны амь нас үүнээс шалтгаалах болж байна. Гэр орон, ажлынхаа байрны ойр хавиар бүү үзэгдээрэй.
- За ... Ингэхэд Макгрейви намайг баривчлах зөвшөөрлийн бичиг авсан болов уу, та мэдээгүй биз?
- Авсан гэж Анжели хариулаад,
- Хэрэв та Макгрейвийн гарт орох юм бол цагдаагийн хэсэгт амьд мэнд хүрч чадахгүй гэв.
Ай Тэнгэр! Тэгэхлээр Макгрейвийн тухай Джадын бодсон зөв байж. Гэхдээ дэслэгчийг энэ бүх аллагын зохион байгуулагч гэж итгэхгүй байлаа. Түүнийг хэн нэг хүн чиглүүлэн удирддаг байна. . . Дон Винтон. Том хүн.
- Та миний үгийг сонсож байна уу?
- Сонсож байна.
Джадын ам заваараад ирэв. Утасны бүхээгийн. дэргэд зогсож буй саарал пальтотой хүн түүнийг хараад байлаа. Джадын түрүүн харсан эрэгтэй мөн үү?
- Анжели!
- Өөв?
- Би бусад алуурчдыг мэдэхгүй. Ямар дүр төрхтэй хүмүүс байгааг мэдэхгүй. Тэднийг бариад байхад би яаж амьд мэнд үлдэх юм бэ?
- Би шууд ТТГ-тай холбоо барья. Тэнд миний нэг танил тал сайтай найз бий. Тэр хүн таны аюулгүй байдлыг хангах талаар санаа тавина. О кэй? гэх Анжелигийн үг итгэл төрүүлэв.
- О кэй гэж Джад баярлан хариулав.
- Та хаана байна вэ?
- Пан-Ам компанийн үүдний танхимын утасны бүхээгт байна.
- Та тэндээсээ битгий яваарай. Олон хүний дунд байж байгаарай. Би одоо очно гээд Анжели харилцуураа тавьж, богинохон дүнгэнэх сонстов ...

* * *

Макгрейви харилцуур тавиад харамсах сэтгэл төрөн зүрх нь шимшрэв. Олон жилийн турш алуурчин, хүчирхийлэгч хулгайч гэх мэтийн зүсэн зүйлийн үл бүтэх этгээдтэй харгалдсаар байгаад, хүний сайхан сэтгэл, хүнлэг чанарт урьдын адил итгэдэг сэтгэлийн дотоодод хамгаалалтын бүрхүүлтэй болсон байжээ.
Биеэ худалдсан цагдаа гэдэг бол огт өөр хэрэг. Цагдаагийнхан хээл хахууль идэх нь бүгдийг дотроос нь идэж элээдэг зэв юм ... Ард нь хүний хөлийн чимээ гарч, аяархан ярилцах сонсогдсон боловч Макгрейви эргэж харсангүй. Хоёр цагдаа гарт нь гав зүүлгэсэн нэг лухгар эрийг оруулж ирэв. Хоёр цагдаагийн нэгний нүдний дор хөх няц, болж, нөгөө нь хамар дээрээ алчуур тавьжээ. Энэ залуус болгон аминдаа осолтой ажил хийж байдаг боловч сонины нэгдүгээр хуудсанд хэзээ ч гардаггүй. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн цагдаа бол олныг шуугиулдаг. Хэн ийм болов гээч? Өөрийнх нь туслах.
Макгрейви босож, гудамд гараад ахмадын ажлын өрөөний үүдэнд очиж тогшин дотогш оров. Холцорсон ширээний ард ахмад Бертелли амандаа навчин янжуур зуугаад сууж байх агаад хажууд нь ХМТ-ны хоёр төлөөлөгч сууж байлаа.
- За юу болж байна? хэмээн ахмад асуугаад толгойгоо өргөв.
- Бүгд таарч байна. Кэрол Робертсын түлхүүрийг авч, шөнө дундын үед буцааж өгсөн гэдгийг түрүүч нотолж байна. Тийм болохоор түлхүүрт тос наалдсан эсэхийг шалгахад наалдаагүй байжээ. Мань хүн доктор Стивенсийн ажлын өрөөг жинхэнэ түлхүүрээр нь онгойлгож орсон байна. Анжелийг энэ хэргийн талаар ажиллаж байгаа гэж түрүүч мэдэж байсан болохоор юм асуугаагүй өнгөрсөн байна.
- Түүнийг одоо хаана байгааг та мэдэх үү? гэж ТТГ-ийн бага төлөөлөгч асуув.
- Тэр доктор Стивенсийн мөрийг мөшгөж яваа гэж. Хоёр дах төлөөлөгч өгүүлэв.
- Доктор амьд мэнд үлдэх ямар найдлага бий вэ? гэж ахмад Бертелли асуув.
- Түүнийг тэд нар түрүүлж олбол ямар ч найдлага үгүй гэсэнд ахмад толгой дохиод,
- Бид докторыг түрүүлж олох хэрэгтэй. Бас надад Анжели хэрэгтэй. Үхсэн амьд, аль ч байсан, түүнийг энд авчрах ёстой гээд Макгрейвиийн өөдөөс харав.


Top
   
PostPosted: Jun.11.16 1:08 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

- Таныг надтай хамт явсныг мэдэх хүн бий юу? гэж Анжели асуухад,
- Нэг ч хүн мэдэхгүй хэмээн Джад сэтгэлийг нь тайвшруулав.
- Та "Коза Нострагийн" талаарх сэжиг таамгаа нэг ч хүнд хэлээгүй юу?
- Танд л хэлсэн.
Тэд нар Жорж Вашингтоны гүүрээр гарч, Нью- Жерсийн зүг явлаа. Юм бүхэн яасан өөр болоо вэ?! Түрүүнд гай түй болох нь гэсэн совин татаад байсан бол одоо Анжелигийн хажууд өөрийгөө авд орсон гөрөөс гэж бодохоо больж. Харин Джад өөрөө анчин болж хувирав. Энэ бодол нь сэтгэлд их таатай байлаа.
Анжелигийн саналаар Джад хөлсөлж авсан машинаа орхиод түүний цагдаагийн машинд суужээ. Тэд Интерстейт Парквейгээр хойшоо давхиж явлаа. Оранжбургд эргэж, Олд Таппанугийн зүг явав.
- Доктор та энэ болж байгаа хэрэг явдлын учрыг олсон нь бүр гайхмаар байна.
- Энэ хэрэгт ганц хүн биш, мэргэжлийн алуурчид ашигладаг байгууллага холбогдолтой нь тодорхой болсны дараа ойлголоо. Би уг нь үүнийг аль түрүүн ойлгох ёстой байсан юм. Моуди миний машинд тэсрэх бөмбөг тавьсныг үзмэгцээ ажиг сэжиг авч үүнийг мэдсэн байна. Тэдний мэдэлд зүйл бүрийн зэвсэг байдаг байна.
Бас Анна. Тэр хүүхэн Джадыг алах бэлтгэл ажиллагаанд оролцож байж дээ. Хэдий тийм боловч Джад түүнийг үзэн ядахгүй байлаа. Анжели ой руу орсон нарийн зам тийш эргэв.
- Таны очиж явааг найз чинь мэдэх үү? гэж Джад асуув.
- Би түрүүн утасдсан. Биднийг хүлээж авахад бэлэн байгаа.
Тэд миль гаруй яваад өндөр дааман хаалганы дэргэд очиж зогсов. Дээр нь телевизийн зураг авах жижиг аппарат зоосныг Джад ажиглалаа. Час хийх чимээ гарч хаалга онгойлгоод тэднийг дотогш ормогц тэр даруйд хаагдав. Тэд одоо хоёр талаар нь мод тарьсан урт гудамжаар явж байлаа. Өмнө нь модны завсраар лут том байшин харагдав. Дээвэр дээр нь өвлийн нарны гэрэлд хүрэл хэрэм гялалзан байна.
Сүүлгүй хэрэм.

Арван наймдугаар бүлэг

Нью-Йоркийн цагдаагийн газрын неон гэрэл дүүрэн туссан, чимээ үл нэвтрэх, харилцаа холбооны төвд арван хоёр оператор зургаа зургаагаараа эгнэн лут том комутаторын дэргэд сууцгаажээ. Дохио ирмэгц оператор хүлээж аваад агуулгыг нь хийн шуудангаар мэдээчид дамжуулж, мэдээч өөрөө цагдаагийн хэсэг юм уу, эргүүлийн машинтай холбоо барина. Утасны хонх өдөр шөнийн эргэлтэд тасрахгүй хангинана ... Айж цочсон, цөхөрсөн, зодуулсан, ганцаар, согтуу, үхэж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс утасдаж, операторчуудын дээрээс эмгэнэлийн үер буулгана ...
Энэ даваа гаригт холбооны төвд түгшүүр бүр ч их байлаа. Операторууд дадсан зангаар эрхэлсэн ажлаа туйлын анхааралтай хийж байхдаа цагдаагийн мөрдөгч, ТТГ-ын төлөөлөгчид байгааг мэдэрч байв. Тэд нар орж, гарч, тушаал заавар өгч, Джад Стивенс, Френк Анжели нарыг барьж авах лут том цахим тор дэлгэж байлаа.
Макгрейвийг ороход ахмад Бертелли хотын захир гааны гэмт хэрэгтэй тэмцэх комиссын гишүүн Аллан Салливантай ярьж суув. Макгрейви энэ хүнтэй урьд уулзаж байсан бөгөөд голч шударга, эрс шийдэмгий хүн гэж мэднэ. Ахмад мөрдөгчийг хараад дуугүй болж, өөдөөс нь нэгийг асуусан байдалтай харав.
- Бага сага юм байна. Бид нэг гэрч оллоо. Эсрэг талын байшингийн нь шөнийн манаач. Лхагва гаригт доктор Стивенсийн ажлын өрөөнд дайран орох яг тэр үед тэр манаач жижүүрлэж байгаад орцоор нь хоёр хүн орохыг харсан байна. Тэд өөрсдийн түлхүүрээр үүд онгойлгож орсон болохоор тэндхийн ажилтан нар юм байх гэж бодсон гэнэ.
- Та түүнд патиарыг үзүүлсэн үү?
- Үзүүлсэн. Анжелиг таньж байна.
- Лхагва гаригт Анжели гэртээ өвчтэй байсан гэж байгаа биз дээ?
- Тийм.
- Хоёр дах эр нь хэн юм бэ?
- Манаач түүнийг сайн харж чадаагүй байна.
Операторуудын нэг нь тэдэн тийш эргэж,
- Ахмад тантай ярья гэж байна. Нью-Жерсийн замын цагдаа.
Бертелли харилцуур аваад,
- Ахмад Бертелли сонсож байна ... Лав юм уу? ... За мэдлээ! ... Бүх машинаа тийш нь явуул. Бүх замыг хааж, хулгана ч гарч чадахгүй болго. Бидэнд мэдээ өгч байгаарай ... Баярлалаа гээд Макгрейви, Салливан хоёрын өөдөөс харж, -Бидний аз таарсан шиг байна. Нью-Жерсигийн эргүүлийнхэн Анжелигийн машиныг Оранжбургийн тэнд явж байхад нь харжээ. Замын цагдаагийнхан одоо тэр хавийн газрын самнаж байгаа гэнэ.
- Доктор Стивенс яасан бэ?
- Анжелийн хажууд эсэн мэнд сууж явна гэнэ. Санаа бүү зов. Замын цагдаагийнхан тэднийг олно.
Макгрейви халааснаасаа хоёр навчин янжуур гаргаж, Салливаны тамхи татдаггүйг мэдэх болохоор нэгийг Бертеллид өгч, нөгөөг өөрөө асааж нэг хоёр сорсны дараа утааг үлээн,
- Бид доктор Стивенсийн амьдралын зарим нэг сонирхолтой нарийн зүйлийг мэдэж авлаа. Би сая түүний найз доктор Петер Хадлитай ярьсан юм. Хэд хоногийн өмнө Петер Хадлиг доктор Стивенсийн өрөөнд ороход Анжели тэнд гар буу бариад зогсож байсан гэнэ. Анжели хулгайч байж магадгүй гэж айсан гэх шиг утгагүй юм хэлжээ. Миний бодоход доктор Хадли очсоноор Стивенсийн амийг аварсан бололтой гэсэнд,
- Та нар Анжелиг яаж мэдсэн юм бэ? хэмээн Салливан Макгрейвигээс асуув.
- Анхандаа Анжелиг дэлгүүрийн эздээс мөнгө авч байна гэсэн дам үг сонсогдсон юм. Хохирогчдыг шалгаж асуухад бүгдээр амандаа ус балгачихсан юм шиг дуугүй байсан. Тэднийг айлгаж сүрдүүлсэн байв. Чухам хэн тэгснийг мэдэж чадаагүй. Би Анжелид өөрт нь юу ч хэлэлгүй, битүү ажиглаж эхэлсэн. Хансеныг алагдсаны дараа Анжели над дээр ирж, энэ хэргийн талаар хамтран ажиллахыг хүсэж байна гэсэн. Тэгэхдээ намайг, миний аргыг бахархдаг, ер нь надтай хамт ажиллахыг мөрөөддөг гэх мэтийн юм ярьсан. Үүнд нэг учир байна гэдгийг би мэдээд ахмад Бертеллийн зөвшөөрснөөр түүний саналыг хүлээж авсан. юм. Анжели энэ хэргийг мөшгөн байцаахад оролцох гэж хүсэн сонирхож байсныг гайхах зүйлгүй. Анжели өөрөө энэ хэрэгт хутгалдсан байж. Жон Хансен, Кэрол Робертс нарыг алахад доктор Стивенсийн ямар үүрэг гүйцэтгэснийг би мэдээгүй ч гэсэн Анжелигийн гуулийг цухуйлгахад энэ хэргийг ашиглахаар шийдсэн юм. Би докторт хүн амины хэрэг тулган шоронд хийх санаатай байна гэж Анжелид хэлсэн. Анжелиг одоо айх аюулгүй боллоо гэж бодоод сэтгэлээ сул тавьж, сонор сэрэмжээ алдана гэж бодсон юм.
- Тэгээд санасан чинь бүтсэн нүү?
- Үгүй. Анжели доктор Стивенсийг баривчлагдахаас зайлахад нь туслах гэж эрвийх дэрвийхээрээ хичээсэн. Үүнийг нь би гайхлаа.
- Яагаад тэгдэг билээ? гэж Салливен асуув.
- Яагаад . вэ гэвэл Анжели докторыг алах гэсэн байна. Шоронд орчихвол докторт хүрч чадахгүй болно гэсэнд ахмад Бертелли хажуунаас тайлбарлаж,
- Макгрейвийг шахаад байхаар Анжели над дээр ирж, дэслэгч докторыг өсөрхөх байдалтай хандаж байна гэж хэлсэн юм гэв. Макгрейви үргэлжлүүлэн,
- Дараа нь бид зөв замаар явж байгаагаа баттай мэдсэн. Стивенс хувиараа мөрдөгч Норман 3. Моудийг хөлслөн авсан. Би Моудигийн хэргийг үзээд Анжели тэр Моудид харилцагч нь мансууруулах бодис хадгалдаг гэсэн ял тулгажээ. Моуди бол үүнийг зохиомол хэрэг гэж эсэргүүцсэн. Моудигийн зөв байсан бололтой.
- Тэгэхлээр Моудигийн аз болж, хариуг даруй олсон юм байна.
- Энд аз ямар ч хамаагүй. Моуди сэргэлэн толгойтой хүн байсан. Тэгээд энэ хэрэгт Анжелийн холбогдолтойг даруй таамаглажээ. Моуди доктор Стивенсийн машинаас тэсрэх бөмбөг олоод түүнийгээ ХМТ-нд өгч, хэн тавьсныг тодорхойлж өгнө үү гэж хүссэн байна.
- Бөмбөгийг цагдаагийнханд өгвөл Анжели түүнийг үгүй хийх арга олно гэж Моуди болгоомжилсон юм болов уу?
- Би бас тэгж бодож байна. Хэн нэг нь эндүүрээд мэдээний хуулбарыг Анжелид өгсөн байж. Ингээд Анжели Моудийг ажиглан мөрдөх болсон байна. Моуди "Дон Винтон" гэж хэлсэн нь ёстой голыг нь олжээ.
- "Коза Нострагийн” "Том хүн" үү?
- Тийм. Бидэнд үл ойлгогдох шалтгаанаар "Коза Нострагийн" хэн нэг нь доктор Стивенсийг нухах гээд байгаа юм.
- Та нар "Коза Ностратай" Анжелигийн холбоотойг яаж мэдсэн юм бэ?
- Анжелигийн мөнгө шахан гаргуулж байсан худалдаачидтай би дахиж уулзсан. "Коза Ностраг" дурдахад тэд бүгдийг ярьж өгсөн юм. Анжели мафийн нэг өрхөд хүчин зүтгэдэг байгаад хэтэрхий шунаж, өөр олз ашиг хайх болсон юм байна.
- "Коза Ностра" яагаад доктор Стивенсийг алах гэж байгаа юм бэ?
- Мэдэхгүй. Бид хэд хэдэн таамаг гаргасан ... гээд Макгрейви санаа алдаж, -Бид хоёр ноцтой алдаа гаргалаа. Анжели мөрдөлтөөс мултран зайлж, доктор Стивенс намайг уулзаж, хоргодох газар олж өгөхөөс өмнө эмнэлгээс оргоод явчихсан байна гэв.
- Ахмад Бертелли гэж оператор дуудав.
Ахмад харилцуур авч хэсэг чагнаад дараа нь юу ч хэлэлгүй харилцуурыг буцааж тавьж, Макгрейви тийш эргэн,
- Тэд нар түүнийг алдчихжээ гэв.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited