* * *
Анжели манаачийн оромжийн хажуугаар өнгөрөөд махирласан ховилоороо эрт балрын аймшигт амьтныг санагдуулсан байшин тийш очлоо. Машин хоорондоо сүлжилдсэн том том хоолой, цуваа шугамын дэргэд хүрээд зогсов. Рокки түрүүлэн бууж, Джадын суусан талын хаалгыг онгойлгон гар буугаа гаргаж ирээд, - Буугаарай! Доктор оо! гэв. Джад машинаас яаралгүй бууж, Демарко хойноос нь бууж ирлээ. Тэр даруй чихэнд чийртэй муухай дүн гэнэх чимээ сонстов. Тэдний өмнө хориод футын зайд өмнөө гарч ирсэн юм бүхнийг ховдог амаараа шуналтай залгидаг том хийн хоолой үзэгдлээ. - Дэлхий дээр хамгийн томын тоонд орно. Яаж ажилладгийг нь үзэх үү? гэж Демарко хашгиран асуув. Джад нүдэндээ итгэсэнгүй. Демарко дахиад л сайхан сэтгэлт эзний дүрд жүжиглэж эхлэв. Үгүй, жүжиглээгүй юм байна. Үнэнээсээ тийм болсон байна- Санаанд багтамгүй юм. Демарко Джадыг алахаар завдан байна. Хүн алах нь Демаркогийн хувьД ердийн нэг ажил төрөл аж. Өөртөө хэрэггүй хүнийг зайлуулах ажиллагаа юм. Демарко эхлээд докторт сэтгэгдэл төрүүлэх гэсэн байжээ. - Очиж үзье, доктор оо! Их сонин шүү. Тэд хий сорох хоолой руу очив. Анжели жаахан түрүүлж, Демарко, Джад хоёр зэрэгцэн хойноос нь дагаж Рокки сүүл барьж явав. - Энэ завод жилд таван саяын ашиг оруулдаг. Бүх ажиллагааг бүрэн автоматжуулсан гэж Демарко бахархан өгүүлэв. Хий сорох хоолойд ойртох тусам чимээ улам ихсэж тэсэхийн аргагүй болж байлаа. Зуун ярдын зайд цуваагаар хорин фут урт, таван фут өндөр, арван хоёр харуулдах толгойтой харуулдах суурь машинд гуалин дамжуулж байв. Дараа нь мод хутга нь үхэр зарааны өргөс шиг сэрийсэн том мотор өөд өгсөж байлаа. Модны үртэс, борооны дусалтай холилдсон агаарыг хийн хоолой бас сорох ажээ. Демарко үргэлжлүүлэн, - Мод хичнээн урт, бүдүүн байсан ч хамаагүй. Энэ машин дүнзийг хэрчиж, гучин хоёр ямхын хоолойд оруулна ... гэж Демарко тайлбарлаад халааснаасаа кольт буу гарган, - Анжели! гэж дуудав. Мөрдөгчийн эргэж харахад, - Флоридад сайн яваад хүрээрэй! гэж Демарко хэлээд бууны гохыг дарсанд Анжелигийн цээжин дээр улаан толбо гарч ирээд саяхан хэлсэн оньсогын тайллыг сонсох гэсэн мэт царайд нь инээмсэглэх байдал үзэгдэж Демаркогийн өөдөөс ширтэв. Буун дуу дахин тасхийж, Анжели хөсөр уналаа. Демарко Роккид толгой дохисонд цаадах нь Анжелийн хүүрийг мөрөн дээрээ тавиад хий сорох хоолой руу явлаа. Демарко Джад тийш эргэж, - Анжели тэнэг амьтан. Үүнийг одоо тус улсын цагдаа нар эрж байгаа. Баригдвал мөр нь над дээр зайлшгүй хөтлөөд ирнэ гэв. Хүн алчихаад ийм жишимгүй байхыг Джад үзэж гайхан балмагдлаа. Тэгтэл дараа нь бүр илүү аймшигтай юм болов. Роккиг хий сорох хоолойн дэргэд очиход хий агаарт Анжелигийн хүүрийг дор нь хоолой руу сорохыг Джад хараад бие нь хөшиж орхив. Рокки өөрөө мөрдөгчийн хүүрийн хойноос орчихгүйн тулд төмөр барилаас хүчээрээ зуурлаа. Анжелигийн хүүр эргэлдэн хуйлрах дүнз, модны үртэс дунд нэг жирэлзээд далд оров. Роккиг эргүүлгэн хаалт дарахад хий сорох хоолойн ам хаагдлаа. Чив чимээгүй болж. Джад өөрөө дүлийрэв үү гэмээр санагдав. Демарког нааш эргэхэд түүний хийрхэн догдолсон царайг Джад хараад одоо буун дуу тас хийнэ гэдгийг ойлгов. Демаркогийн хувьд хүн алах нь чухамдаа шашны ёслол, сэтгэлээ ариутгахын билэг тэмдэг мэт болсон байна. Джад еөрийн төлөө айсангүй, харин ч амьд үлдээд Аннаг алах, гэм зэмгүй, үнэнч шударга өөр олон хүнийг алах энэ этгээдийг үзэн ядах сэтгэл цээж дүүрэв. Хилэн нь бадарсан хүний архирах, ёолон гиншихийг Джад сонсоод өөрийн нь дуу гэж тэр даруйдаа ухаарсангүй. Джадын сэтгэлд өстөн дайснаа алах халуун хүсэл төрлөө. Демарко бодсоныг нь мэдсэн юм шиг мушийн инээвхийлээд, - Би доктор таны гэдэс рүү буудна. Тэгэхэд арай удаан үхнэ. Тэр хооронд та Аннад юу тохиолдохыг бодох биз дээ гэв. Ганц найдлага үлджээ. Хумсын чинээ найдлага. - Хэн нэг хүн түүний төлөө санаа зовох ёстой доо. Анна одоо болтол эр хүн гэж байдгийг мэдэхгүй байгаа шүү дээ гэж Джадыг хэлэхэд Демарко юу ч ойлгоогүй бололтой, өөдөөс нь гайхан харав. Джад үргэлжлүүлэн, - Чиний хувьд эр хүний нэр сүр юунд байдгийг мэдэх үү? Гар буунд. Чи гар буу юм уу, хутгагүй бол эм хүн! гэсэнд Демаркогийн уур нь шатсандаа царай нь минчийн улайв. - Чи өөрийн тэнхээгүй амьтан. Чи муу тайган хүн! Демаркогийн нүд цусаар дүүрэв. Рокки урагш нэг алхахад Демарко гар занган зогсоогоод буугаа хөсөр хаяж, - Би чамайг энэ хоёр гараараа ална даа. Улаан гараараа! гээд доктор руу алгуурхан ойртлоо. Джад зай барихыг хичээн гэдрэг ухрахдаа хүчээр дийлнэ гэж найдаад нэмэргүйг мэдэж байлаа. Демаркогийн өвчтэй тархинд нөлөөлж юмыг эрүүл ухаанаар эргэцүүлэн бодох чадваргүй болгох ганц найдлага бий. Тэгээд Джад түүний хамгийн эмзэг газар нь болох эр хүний нэр сүрийг дайрсан байв. - Демарко чи эр хүн биш! Түүнийг инээд алдаад урагш ухасхийхэд Джад хажуу тийш үсрэн зайлав. - Эзэнтэн ээ! Наад мууг чинь зүйл дуусгахыг зөвшөөрнө үү гэж Рокки дуу алдаад буугаа өргөхөд, - Чи сайхан мэдээрэй! гэж архирав, Хоёр эр талбай дээгүүр эргэлдэж байлаа. Джадыг нойтон үртэс дээр халтиран унахад Демарко улангассан бух шиг ухасхийн дайрлаа. Түүний лут том нударга докторын эрүүн дээр бууж, толгойг нь гэдэсхийлгэв. Джад хариуд нь нэг цохисон боловч Демарко бултан зайлж, урагш үсрэн их бие рүү нь гурав цохилоо. Джадын амьсгаа тасалдан нэг юм хэлэх гээд чадсангүй. Демарко инээд алдаж, - Амьсгаа авахад хэцүү байна уу, доктор оо? Би залуудаа боксоор оролдож байсан юм. Одоо танд жаахан юм зааж өгье. Эхлээд би таны бөөрийг янзалж, дараа нь толгой, нүд рүү чинь шилжинэ. Доктор таны нүдийг булт цохино. Биднийг зүйл дуусгахаас өмнө та намайг буудаад өгөөч гэж гуйх болно гэв. Энэ үг нь үнэн гэж Джад итгэж байлаа. Намхан нүүгэлтэх үүлний завсраар тусаж буй бүдэгхэн гэрэлд Демарко улангассан араатан мэт харагдах ажээ. Демарко дахин ухасхийж цохихдоо долоовор хуруундаа зүүсэн том бөгжөөр Джадын хацрыг ярав. Доктор түүн рүү цохиход ядахдаа дальдарсангүй. Демаркогийн нударга бүлүүр шиг хөдөлж байлаа. Джадын хамаг бие нэл хөх няц болжээ. - Доктор та ядраагүй байна уу? хэмээн Демарко өгүүлээд дахин ойртоход нь Джад удаан тэсэхгүйгээ Стевенс нүүрэн дээр нь Демаркогийн аахилан амьсгалахыг мэдэрч, харах гэтэл нүд нь таг харанхуй. - Ми-миний үнэн хэлснийг чи ойлгож байгаа ... Чи ... унаад хэвтэж байгаа хүнийг ... зодож чадна ... чи адгуус ... Солиотой амьтан. Чамайг галзуугийн эмнэлэгт ... байлгах хэрэгтэй ... гэж Джадыг арай ядан дуугарахад, - Худлаа! Мэдэв үү худлаа! гэж Демарко архирав. - Энэ үнэн ... Чиний ... чиний тархи өвчтэй ... Удахгүй ... удахгүй чи заагийг давж ... маанаг амьтан болно ... гэж Джад хэлээд замаа харахгүй гэдрэг ухарсаар байв. Демарко урагш ухасхийн хоёр гараар докторыг багалзуурдаж аваад, - Аман хүзүүг чинь булга мушгина гэж архирлаа. Хөлийн доорх газар дайвалзаад ирлээ. Нэвширтэл зодуулсан биеийн эс бүр Демаркогийн гарыг шүүрэн авч гэдэрэг нь түлхэхийг гуйна. Үүний оронд Джад сүүлчийн хүчээ шавхан ардаа буй хий сорох хоолойн тагийг тэмтрэн эргүүлсэнд хоолойн хоосон зай руу агаар сорогдон шуугьж, тэднийг ховдог ам руу оруулахыг хичээв. Джад тагаас хар тэнхээгээрээ .зуураад сорох хоолой руу татагдан буй Демаркогийн гарын шахалт улам хүчтэй болохыг Джад мэдрэв. Демарко бариулаас шүүрэн авч амь гарах боломж байсан ч галзууртлаа хилэгнэн догшроод Джадын хүзүүг тавихгүй байлаа. Эргүүлгэн хаалт Джадын суларсан гараас гулсан мултарч эхлэв. Джад өөрөө бас хоолойд соруулах нь уу гэж айж байтал энэхэн агшинд Демарко хүзүүг нь тавилаа. Зэрлэг араатны орилох дуу хий сорох хоолойн чимээг дарав. Демарко эгнэгт арилан одох нь тэр ээ. Джад.Роккигийн буудахыг хүлээн хөдөлж чадах гүй зогсож байв. Нэгэн агшны дараа буун дуу тас хийхэд Роккигийн оноогүйг гайхан зогссоор байлаа.. Дараалан буун дуу тачигнах, хүмүүс гүйлдэх, утга холбоогүй хашгиралдах чимээ сонстож, дараа нь нэг хүн мөрөөр нь тэврэн Макгрейвийн дуугаар: "Ай Тэнгэр! Энэ хүний нүүрийг хараач!" гэж уулга алдах сонстов. Түүнийг аймшигтай архиран буй хий сорох хоолой ноос холдуулж аваачив. Хацар дээгүүр нь цус юм уу бороо юм уу, нулимс юм уу, нэг нойтон юм урсаж байлаа. Одоо юу ч байсан хамаа байж уу даа. Ингээд бүгд дууслаа. Джад өрөөсөн нүдээ жаахан онгойлгож, нарийхан завсpaap нь Макгрейвийн бүдэгхэн дүрсийг харав. Демаркогийн эхнэр ... Бид түүнийг очиж аврах хэрэгтэй ... гэж Джад шивэгнэв. Дзслэгч Макгрейвийг хөдлөхгүй ширтээд байхаар нь хэлснийг нь сонссонгүй гэж ойлгоод сүүлчийн хүчээ шавхан: "Анна Демарко ... Гэртээ ... байгаа ... туслагтун" гэж дахин шивгэнэлээ. Макгрейви цагдаагийн машин дээр очиж, микрофоноор зохих заавар тушаал өгөв. Джад хөл дээрээ арайхийн тогтож байлаа. Хажууханд нь нэг хүн хэвтэж байхыг хараад Роккигийн хүүр юм байна гэж ойлгов. "Бид яллаа. Бид дийллээ" гэж Джад бодоод энэ үгийг сэтгэлдээ дахин дахин давтав. Одоо түүнд Аннаг айх аюулгүй болсон гэж сонсохоос өөр хүсэл байсангүй. Джад баярлан толгой дохив. Макгрейви түүнийг болгоомжтой сугадан авч яв лаа. Алхах тоолонд хамаг бие хөндүүрлэн шархирна. Джад машины дэргэд очоод бороо арилсныг сая ажиглав. Өвлийн эхэн сарын ширүүн салхи лүглэгэр үүлсийг үлдэн хөөж, хөх цэнхэр тэнгэр ил гарчээ. Өрнө зүгт гэрлийн анхны туяа гийж, нарын гэрэл улам улам хурц боллоо. Зул сарын баяраар тэнгэр сайхан байх төлөвтэй.
Төгсөв.
|