#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.27.17 7:47 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 32 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Apr.21.16 5:44 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 225
Тэр өглөө Маршал Жан Золингийн галт тэрэг Лирдэнд дөхөж явлаа. Цонхоор хотын дүүргийн байшин барилга харагдаж эхлэв. Чан дээд талын ханзан дээр үүргэвчийнхээ араар орон хэвтэж явтал гэнэт тэсрэлтийн хүчтэй дуу гарлаа. Огцом түлхэлт мань эрийг шалан дээр авч шидэв. Энд хэдэн хурам анир чимээгүй болсноо ёолох, хашгирах дуун гарч эхлэв. Хамгаалалтын дарга вагоноос гарах тушаал өгөв. Цэргүүд түүний тушаалтай тушаалгүй хаалга руу гүйлджээ.
Галт тэрэг дээгүүр нь өөр төмөр зам гарсан гүүрэн дор зогсжээ. Их эрт байв. Гүүрэн дээрх дэр модны дундуур бүдэг нарийхан зурвас гэрэл тусна. Гүүрийг доороос харахад тэдний хуарангийн жорлонгийн өмнө унжуулан тавьсан хуучин сийрс лугаа адил үзэгдэнэ. Цэргүүдийн сууж явсан вагон замаас гарсан бөгөөд өмнөх вагон нь хажуугаараа харж, шаланд нь том цоорхой гарчээ. Цоорхойгоос нүүр нь цусанд будагдсан маршалын хувцастай хүний хүүр дүүжлэгдэн байлаа.

Чан энэ үед алагдсан хүнийг анхааран харахтай мантай байсан учир энэ бүхнийг хожим сэргээн боджээ. Төмөр замын далан шорооны цаанаас вагон руу буудахад цэргүүд газар хэвтэн шагайлгүй хариу буудаж байлаа...

Дайсан этгээд буудахаа зогсмогц хамгаалалтын цэргүүд босон харайж төмөр зам дээр гарав. Цэрэг хувцастай хэдэн хүн зэргэлдээх байшингийн зүг зугтан, бөхийн гүйлдэхийг Чан өөрийн нүдээр харжээ. Тэд удалгүй шошийн тариаланд орж алга болов. Гэвч Чан энэ бол япон цэргүүд мөн гэдэгт бат итгэжээ.

Буудалцаан зогссон хойно хятад цэргүүд эвдэрч сүйрсэн галт тэргээ анхааран үзэв. Салж тасарсан вагоны шалны цоорхойгоор алагдсан шархадсан хүмүүсийг гаргаж төмөр замын далангийн зэргэлдээ өвсөн дээр тавилаа. Алагдагсдын дотор тэдний хамгаалж явсан маршал Жан Золин байсан гэж ярилцав.

Чан вагоноос гүйн гарах үедээ түүнийг харснаа санав.

Удалгүй хэдэн машин ирж алагдагсдыг авч одсон ба цэргүүд хуарандаа хүртэл бүх л хотыг явган туулах болжээ.

Маршал Жан Золинг ёслол төгөлдөр оршууллаа. Түүний алдар гавьяаг өргөн магтав. Одоо түүний эрт урьдын явдлыг дурсах хүн байсангүй. Нэгэн үе Жан замын дээрэмчин-хунхууз нарын толгойлогч байжээ. Гэвч бусад хунхуузаа бодвол илүү сэргэлэн зальтай ажээ. Орос японы дайны үед Жан мэргэжлийнхээ хэлбэрийг бага зэрэг өөрчилж японуудад хүчин зүтгэхээр явжээ. Манжуурт орос цэргийн ар талаар тэнүүчлэн ачаа хөсөг дээрэмдэж, жижиг гарнизонд довтлон, цэргийн жагсаал отон буудаад манжуурын толгод дунд дахин алга болдог байв. Японууд үүнийг нь үнэлж сайн шан өгчээ. Эхлэл нь энэ. Арван жилийн дараа Фынь-тянь мужийн захирагч, бас хэдэн жилийн дараа хятадын хувьсгалын эсэргүү хүчнийг нэгтгэсэн, улс орныг илбэн тохинуулах цэргийн ерөнхий командлагч болжээ. Түүний цэрэгт японы анги салбар орж, маршалын эрх мэдэл Манжуураас алс хол халин гарч, хятадын их цагаан хэрмийг өнгөрчээ. Саяхан болтол маршалын өргөө Хятадын нийслэл Бээжинд байрлаж байлаа. Жан гоминданы цэрэгт шахагдан арга буюу нийслэлээс зайлж, өөрийн найрсаг Японы Квантуны армийн ивгээлд оржээ. Одоо бүх зүйл дуусчээ. Маршал Жан Золингийн шарил тавьсан их бууны тэргийг цэргийн морьд хотоор чирэн явахад сониуч хүмүүс хошууран дагана.

Маршалыг сүүлчийн удаа хүндэтгэж байгаа нь энэ. Шарилын араас талиигаачийн хань нөхөд эмгэнэн дуу шуугүй дагажээ. Маршалын хүү, хүүхэд царайтай залуу Жан Сэюлян анх удаа цэрэг хувцас өмсөн явах агаад түүний хажууд японы тусгай төлөөлөгчдийн тэргүүн, ерөнхий сайд, генерал Танакагийн бие төлөөлөгч чин зоригт барон Хаяши цэмцгэрхэн алхана. Урт ширвээ сахалт барон Хаяши мөн генерал цолтой боловч энэ удаа энгийн хувцас өмсчээ. Түүний ордны ёслолын сайдын бортогон хар малгай цэргийнхний хар ногоон саравчтай малгайн дундаас онцгой ялгаран харагдана. Залуу Жан Сюэлянгийн нөгөө талд талийгаач эцгийнх нь цэргийн зөвлөх, японы жанжин штабын ажилтан генерал Нанао явиа. Ард нь хагас алхмын зайд зөвлөхийн хиа, хурандаа Доихара, гялалзсан сэлэм хүндэтгэлтэйгээр барин явна... Энд Квантуны армийн командлагч, штабын офицерууд байсны дотор хүнд гарз тохиолдсон маршалын хүүд эмгэнэл илэрхийлэхээр ахмад Кавамота бас ирээд байлаа.

Токиогийн сонинуудад бичсэнчлэн цадигаа алдсан алуурчдын гарт амь үрэгдсэн Японы их анд нөхрийг оршуулав. Жан Золингийн амийг хорлосон явдал бол талийгаач маршалын амь хайргүй тэмцэж байсан Нанжин дахь гоминданы засгийн газрын талыг баримтлагч партизануудын үйл явууллага гарцаагүй мөн хэмээн Мүгдэнгийн цэргийн штабаас илэрхий шуудхан мэдэгдэв.

Квантуны армийн штабын дарга дэслэгч генерал Сайто эмгэнэлд гарын үсэг зуржээ. Тэр Манжуурын төрийн тэргүүний шарилын ард бас л явж байлаа.

Харин өөрийн байр байдлаараа оршуулгын ёслолд оролцвол зохих нэгэн хүн энд алга байсан нь Өмнөд Манжуурын төмөр замын хувь нийлүүлсэн компанийн захирлуудын захиргааны дарга Окава Шүмэй ажээ. Тэр бие муу хэмээн ирсэнгүй. Өөрийнх нь мэдлийн Өмнөд Манжуурын зам, Бээжингийн төмөр замтай огтлолцдог яг тэр хэсэгт хорлон сүйтгэх ажиллагаа болсон явдал түүнд нөлөөлсөн гэж хүмүүс ярилцав. Гэлээ ч Окава Шүмэй оршуулгын ёслолд далдаас оролцжээ.

Оршуулгын цуваа хотын гудамжаар алгуурхан хөвөрсөөр хамгаас хүчтэй хувь нийлүүлсэн компанийн байшингийн дэргэдүүр өнгөрөх үес Окава үзэгдэхгүйг хичээж, өөрийн кабинетын нээлттэй цонх руу болгоомжтой ойртон очиж, доош харав. Хөшигний ард нуугдан зогссон тул түүнийг гудамжнаас нэг ч хүн харсангүй. Өндөр туранхай биетэй, дөчин настай энэ японы гүргэр төвөнх нь цардмал захны дээрээс төвийж, хянгадуу хамар нь царайг нь махчин шинжтэй болгожээ. Гэлээ ч захирлуудын захиргааны даргын нүүр царайны хамгийн содон зүйл бол өсгөдөг шил лугаа адил зузаан шил зүүсэн нүд билээ. Энэ зузаан шилний цаана хоёр сүүмгэр хар хүрэн хижим загас харагдах агаад Окаваг шилээ авмагц нөгөө хижим загас алга болж, оронд нь цоо ширтсэн хурц харцтай онигордуу нүд гарч ирнэ. Европ хувцастай цэмцгэр ганган энэ хүний биедээ эрэмшсэн, ажил үйлс нь өөдрөг байдал харваас илэрхий.

Окава нүдний шилээ аван театрын дуран хийгээд харвал хаалттай авс, зээрд морины нуруу, татлага, цэргийнхний жигд намалзсан саравчтай малгайнууд, тэдний дундаас ганцаар шовойсон хар бортогон малгай, энэ бүхэн нээлттэй цонхонд нэгэн зэрэг ойртон ирж, дурангийн хараанаа маршалын хүү Жан Сюэлянгийн хүүхэд царай тодорлоо.

"Энэ хүүхэд биеэ хэрхэн авч явах бол" гэж Окава бодоод дурангаа буулгав.

Талийгаач маршалын хүү саяхан Японд цэргийн сургууль төгссөн боловч хятадад хүмүүс хурдан хувирч чаддаг тул яаж ч магадгүй. Жан Сюэлян эцгийнхээ оронд зүүн гурван мужийг захирах болсныг Окава хэдийн мэдэж байлаа. Одоо энэ хүү хэний талд орох бол?


Top
   
PostPosted: Apr.26.16 9:28 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 225
Зиа зиа, энийг ч сонирхох хүн ховор бололтой, цагаа үрэхээ больё доо...


Top
   
PostPosted: Apr.26.16 10:27 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 114
Уг нь уншиж бга хүмүүс байгаа л байх


Top
   
PostPosted: Apr.26.16 4:02 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: May.05.14 5:59 pm
Posts: 2
unshij baigaa shv. end yaj yum bichdegiig ni medehgvi haij baij olloo.


Top
   
PostPosted: Apr.26.16 6:56 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 154
сонирхолтой байна 1925 онд жан зо лин монгол руу довтлохоор бэлтгэж байсан байдаг.


Top
   
PostPosted: Jul.20.16 1:40 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3069
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Yrgeljlyleed yavuulahgyi um uu..?

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 32 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited