#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.21.17 12:18 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 84 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Mar.17.16 1:34 am 
Offline
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 2943
martin uvuu croft 2 mundag ymaaa kk
shunu zuudlehviideee

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Mar.17.16 4:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
croft wrote:
mmiracle wrote:
Маш их баярлалаа тун сонирхолтой бас сэжиг хүрэм блаа

Та нар одоо арай ч дээ хүн зохиол хичээж орчуулж байхад :wahaha:.

:haha: Нээрээм чинь. Би бүр тэр хоргыг онгойлгоод цагаан моо руу илдээр хатгасны дараа гаран дээр нь 1 элсний хаан явж бсан гсн чинь л шууд эвгүй болоод бие арзаганаад эхэлсэн. Тэхдээ гоё сонирхолтой бсаан :l2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.17.16 8:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
ШӨНИЙН НИСЭГЧ

Назаретын Есүс загалмайд тэлэгдэн үхэж байх үед волкринууд зовлон шаналал дундуур нь гадагш зүглэлээ.
Дэлхийд «Галт дайн» дэгдэхэд волкринууд Хуучин Посейдоны ойролцоо нэргүй, загасгүй тэнгист хүрэв. Дэлхийн Холбооны улс, Холбооны эзэнт улс болж хувирахад волкринууд Хранганы хязгаарт хүрсэн байв. Хранганууд үүнийг мэдсэнгүй. Тэд бидэнтэй ижилхэн нарны аймаг тойрон эргэлдсэн жижигхэн гаригийн хүүхдүүд байсан бөгөөд харанхуй сансарт хөдөлж буй зүйлийн талаар мэдлэг муутай байсны зэрэгцээ сонирхсонгүй.
Дайны дөл мянган жилийн турш үргэлжилэхэд волкринууд үүнийг галын дөл хүрээгүй газар амар тайван гатлав. Дараа нь Холбооны эзэнт улс бутран үгүй болж Хранганууд Сүйрлийн харанхуйд алга болсон ч волкринуудад харанхуй гэж байсангүй.
Клерономас Авалоноос хайгуулын хөлөгтэйгээ гарахад волкринууд арван мянган гэрлийн жилийн зайд байв. Клерономас олон зүйлийг илрүүлсэн ч волкринуудыг олсонгүй ажээ. Тэгэхэд буюу Авалонд эргэж ирснийхээ дараа ч гэсэн.
Намайг гурван настай байхад Клерономас Назаретын Есүс шиг бүдгэрэн тоос болж волкринууд Даронны ойролцоо хүрсэн байлаа. Тэр жил Крейгийн бүх мэдрэмжтэй хүмүүс хачирхалтай загнаж од руу сүүмэлзэн гялалзсан нүдээрээ ширтэж байлаа.
Намайг насанд хүрэх үед волкринууд Тарагаас цааш одож, Крейгийн хязгаарыг даван урьдын адил цаашилсаар байв.
Харин одоо нас дээр гаран хөгширөх цагт минь волкринууд харанхуй манан од дунд хоёрын дунд байдаг Хуурамч гивлүүрийг удахгүй нэвтлэх гэж байна. Бид дагасаар байлаа. Хэний ч туулж байгаагүй нам гүмийн дундах харанхуй ангал, хоосон зай дундуур миний «Шөнийн нисэгч» бид хоёр дагасаар байв.

***

Тэд дугуй станцыг урд нь хүлээж буй сансрын хөлөгтэй холбосон тунгалаг хоолойгоор жингүйдэн гараараа ахисаар удаанаар бууж ирэв.
Меланта Жирл тэдний дунд зөвхөн ганцаараа эв хавгүй биш чөлөөтэй унах зуураа дор нь орших харанхуйд хуван өнгөөр гэрэлтэх Авалоны цоохор бөмбөрцөг рүү харах гэж түр саатав. Тэгснээ инээмсэглэн хоолойгоор түргэн доош бууж нөхдөө уян налархай хөдөлгөөнөөр гүйцлээ. Тэд урьд нь сансрын хөлөгт сууж байсан боловч хэзээ ч ийм хөлөгтэй учирч байсангүй. Ихэнх хөлгүүд буудалтай чацуу залгагддаг байхад Кароли д’Брaнины даалгавараа биелүүлэх зорилгоор сонгосон онгоц дэндүү том, ер бусын хийцтэй байлаа. Энэ нь тэдний урд сүндэрлэн үзэгдэхэд дээр дээрээ давхралдан байрласан гурван жижиг давхарга бүхий, дор нь шулуун булантай хоёр том хоёр пөмбөгөр хэсэг оршиж тэдний дунд бортого хэлбэртэй жолооны өрөө байрлан бүгд хамтдаа хоолойгоор холбогджээ. Хөлөг илүү дутуу юмгүй цагаан өнгөтэй байв.
Меланта Жирл агаарын хаалтны нүх рүү хамгийн түрүүнд орж ирлээ. Бусад нь нэг нэгээр цуварсаар бүгд суув. Таван эмэгтэй, дөрвөн эрэгтэй бүгд академийн янз бүрийн салбарын эрдэмтэд байлаа. Ядруухан залуу телепат Тэйл Ласамер хамгийн сүүлд орж ирэв. Тэр бусад нь үйл явдлын процесс бүрэн дуусах хүртэл хүлээн ярилцаж байх зуур эргэн тойрныг зовнингуй харснаа,
– Биднийг хараад байна гэж хэлэв.
Гадна талын хаалга тэдний ард хаагдахад хоолой салж үүний араас дотор талын хаалга гулган нээгдэв.
– «Шөнийн нисэгч»-д тавтай морилно уу гэх аядуухан хоолой гарлаа.
Гэвч тэнд хэн ч байсангүй.
Меланта Жирл хонгил руу хөл тавин алхаж,
– Сайн байна уу гээд дооглонгуй харахад, Кароли Д’Бранин араас нь дагав.
– Сайн байна уу. Энэ бол «Шөнийн нисэгч»-ийн эзэн Ройд Эрис байна. Таны барааг ахин харж байгаадаа баяртай байна, Кароли. Бас бусдад нь мэнд дэвшүүлье гэж харанхуй дэлгэцний доод талын холбооны сараалжаар намуухан хоолой хэллээ.
– Та хаана байна аа? гэж нэг нь асуулаа.
– Онгоцны нэг талд орших өөрийнхөө байранд. Нөгөө хагас нь амралтын өрөө, номын сан, гал зуух, хоёр ариун цэврийн өрөө, ганцхан жижгээс илүүтэй давхар кабин багтаасан байгаа. Та нарын үлдсэн хэсэг чинь ачааны хэсэгт унтлагын бүхээгт унтах болно гэж айж байна. «Шөнийн нисэгч» худалдааны зориулалтаар бүтээгдсэн болохоос биш зорчигч тээврийн хөлөг биш юм. Гэсэн хэдий ч би бүх тохиромжтой гарц хонгил, түгжээг нээж цэвэр агаар, ус, дулаанаар хангасан байгаа. Та нарыг үүнд тухтай байна гэж бодож байна. Ачаа тээш, компьютерийн хэрэгслийг чинь ачааны хэсэгт хураасан ч тэнд хангалттай зай бий. Төвхнөсөн хойно чинь амралтын өрөөнд хоол иднэ.
– Та бидэнтэй нэгдэх үү? гэж унжуу нүүртэй, яншаа сэтгэлзүйч Агата Мариж-Блак гэдэг эмэгтэй асуулаа.
– Зүй ёсны дагуу. Зүй ёсны дагуу гэж Ройд Эрис хэлэв.

***

Сүнс цайллага дээр ирэв.
Тэд юм хумаа унтлагын хэсэгт эмхэлж янзалсны дараа амралтын өрөөг хялбархан олов. Хөлгийн энэ хэсэг хамгийн уудам өрөө ажээ. Нэг талын захад нь сайтар хүнс нөөцөлсөн битүү гал тогооны хэрэгслээр тоногложээ. Эсрэг талын мухарт хэдэн тухтай сандал тавилан хоёр уншигч, холотанк, номын ханын шүүгээ, бичлэг, болор чипнүүд байрлуулжээ. Голд нь арван хүний суудалтай урт ширээ байв.
Хөнгөн халуун хоол хүлээж байлаа. Академийнхан ширээнд суудлаа эзлэн сууцгааж онгоцонд орсон үеийнхээсээ хамаагүй тайвширсан болохоор инээлдэн хоорондоо ярилцав.
Онгоцонд таталцлын хүч байгаа болохоор хаашаа ч явсан ая тухтай байж суух үеийн эв хавгүй жингүйдсэн байдал төдөлгүй мартагдав.
Эцэст нь ширээний хоймрын суудлаас ондоо бүх суудал эзэнтэй болох үед тэнд сүнс гарч ирэв.
Бүх яриа хөөрөө зогслоо.
– Сайн байна уу гэж уян хатан бие, цайвар нүд, цагаан үстэй залуухан хүний хий дүрс хэлэв. Тэрбээр хорин жилийн өмнөх хоцрогдсон хуучин хувцас болох бугуй нь пөмбөгөр сул цэнхэр өнгийн цамц, гутлын түрий рүү чихсэн цагаан өмд өмсчээ. Тэд түүнийг нэвт харахад өөрийнх нь нүд бүгдэн рүү зэрэг харсангүй.
– Холограм байна гэж намхан булиа зенотек Алис Нортвинд хэлэв.
– Ройд, Ройд би ойлгосонгүй. Энэ чинь юу болж байна аа? Та яагаад бидэнд тусгал явуулж байгаа юм бэ? Өөрийн биеэр ирэхгүй байсан юм уу? хэмээн Кароли д’Бранин сүнс рүү харж асуулаа.
Сүнс үл мэдэг инээвхийлснээ гараа өргөв.
– Миний өрөө тэр ханын цаад хэсэгт байгаа. Дундуур нь таллан хуваасан хэсгийн хооронд хаалга, цоож байхгүй. Би цагийнхаа ихэнхийг ганцаараа өнгөрүүлдэг болохоор тусдаа байхыг эрэмлэдэг юм. Та бүхэн миний хүслийг хүндэтгэж үзэн ойлгоно гэж найдаж байна. Гэсэн ч би нигүүлсэнгүй эзэн байх болно. Энд амралтын өрөөнд миний тусгал та нартай нэгдэж байна. Бусад газар та бүхэн ямар нэг юм хэрэг болох юм уу надтай ярихыг хүсвэл холбоогоор ярьж болно. Харин одоо гэвэл хоолоо зооглож яриа хөөрөөгөө сэргээгтүн. Би баяртайяа сонсох байна. Би хамгийн сүүлд зорчигчтой байснаас хойш удаан хугацаа өнгөрчээ гэв.
Тэд оролдлоо. Гэвч ширээний хойморт сүнсний урт сүүдэр сууж байгаа цагт хоол унд зүдэргээтэй яаравчилсан болов.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.17.16 10:49 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн

Joined: Mar.14.16 6:33 pm
Posts: 204


Top
   
PostPosted: Mar.17.16 11:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
***

«Шөнийн нисэгч» сансрын замд гарснаас цагийн дараа Ройд Эрис зорчигчдийг ширтэж эхэллээ.
Академийнхан хэдэн өдрийн дараа холбооноос эзэн биегүй хоолой дуугарч, амралтын өрөөнд холограмын дүрс тусахад дассан хэдий ч зөвхөн Меланта Жирл, Кароли д’Бранин хоёр түүний байгаад ая тухтай байлаа. Бусад нь Ройд тэдэнтэй үргэлж байгаа гэдгийг мэдсэн бол улам ч тухгүй болох байсан бизээ. Үргэлжид хаа сайгүй түүний харц байв. Ариун цэврийн өрөөнд хүртэл Ройдын нүд, чих байлаа.
Тэр тэднийг ажиллаж, хоол идэж, амарч, хоорондоо бэлгийн харьцаанд ороход хүртэл харах бөгөөд яриа хөөрөөг нь эцэж цуцашгүй сонсдог байв. Долоо хоногийн хугацаа өнгөрөхөд бүх есүүлэнгийнх нь хамгийн дор бяцхан нууцыг хүртэл мэдэж эхлэв.
Кибернетикч Ломми Торн хүмүүстэй харилцахаас илүүтэй компьютертэй ярилцахыг илүүд үздэг мэт санагдана. Тэрбээр түргэн хөдөлгөөнтэй сэргэлэн, яруу тод царайтай жижигхэн хөвгүүний чанга биетэй эмэгтэй байлаа. Бусад нь түүнийг сэтгэл татам гэж үздэг боловч өөртөө хүргэхдээ дуртай байсангүй. Тэр зөвхөн Меланта Жирлтэй ганц удаа харьцаанд оржээ. Ломми Торн зөөлөн ноосон нэхмэл цамц өмсөж, зүүн бугуйндаа компьютертэй шууд харьцдаг суулгац зүүжээ.
Зенобиологич Рожан Кристоферис ааш муутай, маргаанч хүн бөгөөд нөхдийнхөө зэвүүцлийг хүргэсэн эрээ цээргүй авиртай, үргэлжийн мөнхөд согтуу байв. Тэр өндөр, бөгтөр царай муутай байлаа.
Хоёр хэл шинжээч болох Даннел, Линдран хоёр хүмүүсийн нүдэн дээр дурлалт хосууд байж үргэлж гараасаа хөтлөлцөн нэг нэгнээ дэмжинэ. Харин тусдаа байхдаа хоорондоо гашуунаар маргалдана. Линдран ёжтой шооч тул Даннелын өө сэвийг ямагт олж хатган мэргэжлийн чадварыг нь ёжлоно. Тэд зөвхөн хоорондоо унтдаг байв.
Сисайк Агата Мариж-Блак сэтгэл санааны гүнзгий гутралд орсон байсан нь «Шөнийн нисэгч»-д суусан цагаас хойш улам дорджээ.
Зенотек Алис Нортвинд үргэлж юм идэх бөгөөд хэзээ ч усанд ордоггүй байлаа. Түүний богинохон хурууны хумс үргэлж хар хиртэй байх агаад аялалд оролцохдоо өмссөн комбинзонтойгоо хоёр долоо хоногийн турш байж үүнийгээ зөвхөн харьцаанд орох үедээ түр зуур тайлжээ.
Телепат Тэйл Ласамер тогтворгүй бухимдуу хүн бөгөөд эргэн тойрныхоо бүх хүнээс айдаг ч нөхдийнхөө бодлыг уншдагаараа даажигнадаг их зантай байв.
Ройд Эрис тэднийг бүгдийг харж ажиглан, судлан дундуур нь нэвтрэн тэдэнтэй амьдарч байлаа. Тэр хэнийг ч орхисонгүй бөгөөд хамгийн жигшмээрийг нь хүртэл хараанаас гадуур өнгөрүүлсэнгүй. «Шөнийн нисэгч» сансрын замд гарснаас хоёр долоо хоногийн дараа хоёр зорчигч анхаарлыг нь татав.
– Юуны түрүүнд би тэднийг яагаад гэдгийг мэдэхийг хүсч байна гэж Кароли д’Бранин Авалоноос гарсны хоёр дахь долоо хоног дахь нэг хуурамч шөнө хэллээ.
Ройдын гэрэлтсэн сүүдэр харанхуй амралтын өрөөнд д’Бранины ойролцоо тухлан сууж гашуун шоколад уухыг нь харж байлаа. Бусад нь бүгд унтжээ. Сансрын хөлөгт өдөр шөнө ялгаагүй хэдий ч «Шөнийн нисэгч» ердийн мөчлөг баримталдаг учир зорчигчдын ихэнх үүнийг дагадаг байв. Хөгшин д’Бранин даалгаварын удирдагч, зохион байгуулагч олон талын мэдлэгтэй хүн бөгөөд чөлөөт цагаа унтаж амрахаас илүүтэй толгойноос гардаггүй салдаггүй өвчин болсон араас нь хөөж буй волкрины тухай ярих дуртай байв.
– Хэрвээ тэд байгаа юм бол, Кароли. Та эдгээр харийнхныг байдаг гэдэгт үнэхээр итгэж байна уу?
– Би итгэлтэй байна гээд Кароли нүдээ ирмэв. Тэрбээр намхан туранхай жижигхэн биетэй, нямбайлан самнасан саарал үс, туйлын цэвэрхэн цамцтай бөгөөд гадна төрхтэйгээ зөрчилдсөн найзархаг дохио зангаа, толгой эргэм урам зоригтой хүн байв.
– Энэ л хангалттай. Хэрвээ бүгд итгэлтэй байсан бол бид танай бяцхан «Шөнийн нисэгч»-ийн оронд хайгуулын хөлгийн флот явуулах байсан юм гээд тэр шоколадаа шимж сэтгэл уужран санаа алдлаа.
– Та Нор Т’алушийн тухай мэдэх үү, Ройд?
Энэ нэр танил бус байсан ч Ройд хормын дотор компьютерийн номын сантай холбогдон мэдээлэл авлаа.
– Финдий, Дамүүш гаригаас цаана оршдог хүн төрлөхтний сансрын уудмын цаад хязгаар дахь харийн овог. Бараг л домог болсон.
Д’Бранин хөхөрлөө.
– Үгүй дээ, үгүй үгүй! Таны номын сан хоцрогдож, анд минь. Дараагийн удаа Авалон очихдоо үүнийгээ сэлбээрэй. Домог биш үгүй дээ жинхэнэ зөвхөн алсад байдаг юм. Бидэнд Нор Т’алушийн тухай багахан мэдээлэл байгаа ч гэсэн тэднийг байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр та бид хоёр уулзаж байгаагүй ч гэсэн. Тэд бол бүгдийн эхлэл.
– Надад ярьж өгөөч. Би таны ажлыг сонирхож байна, Кароли гэж Ройд өгүүлэв.
– Би академийн компьютерээс Дам Туллианаас хорин мянган жилийн дараа ирсэн шинэхэн мэдээлэл бүхий зарим нэг мэдээ авсан. Түүний нэг хэсэг нь Нор Т’алушийн домог байсан. Би энэ мэдээлэл Дам Туллианд хэр удаан хугацааны дараа ямар замаар хүрч ирснийг мэдэхгүй ч гэсэн энэ чухал биш домог цаг хугацаанаас хамаардаггүй болохоор гайхамшигтай материал юм. Миний анхны эрдмийн зэрэг зеномитоложи байсныг мэдэх үү?
– Мэдэхгүй ээ. Та яриагаа үргэлжлүүлэгтүн.
– Нор Т’алушийн домог дунд волкрины түүх байсан. Энэ намайг гайхуулсан. Огторгуйн хязгаар луу явж буй сансар огторгуйн гүн дэх нууцлаг үүсэлтэй ухаалаг овог. Энэ гариг эрхсийн хоорондох уудам зайд үргэлж оддын гүн рүү явахаас бус гариг ертөнцөд буудаггүй, ховорхон тохиолдолд одонд гэрлийн жилийн зайд ойртдог байна гээд д’Бранины саарал нүд очтон гялалзаж яриандаа халсандаа болоод огторгуйн уудмыг багтаах гэж буй мэт гараа хоёр тийш савчив.
– Энэ бүхнийг тийрэлтгүй хийсэнд хамгийн их гайхамшиг байгаа юм, Ройд! Тэдний хөлөг зөвхөн гэрлийн хурдны өчүүхэн хэсгээр явна. Энэ л миний сэтгэлээс салж өгөхгүй байна! Тэд хичнээн өөр байна гээч миний волкринууд минь – ухаалаг, тэвчээртэй, урт нас, алсын хараатай хэн нь ч бусад дорд овгууд шиг аймшигтай яардаггүй. Волкрины хөлөг онгоцууд хичнээн урт настайг бодоод үзээч!
– Маш эртний гэж Ройд зөвшөөрлөө. – Кароли чи онгоцууд гэж хэллээ. Нэгээс илүү хэрэг үү?
– Өө, тэгэлгүй яахав. Нор Т’алушаас үзэхэд дотоод хилээ гатлан эхэндээ нэг хоёр байснаа бусад нь араас дагасан. Тус бүр нь ганц ганцаараа хөдлөх зуугаад онгоц гадагш, үргэлж гадагш нисэж байсан. Чиглэл үргэлж ижил байлаа. Нор Т’алушийн одны дундуур арван таван мянган жишиг жилийн хугацаанд туулж тэгснээ тэднийг давсан. Домогт өгүүлснээр сүүлчийн волкрины онгоц гурван мянган жилийн өмнө өнгөрсөн гэдэг.
– Арван найман мянган жил. Нор Т’алуш тийм эртнийх юм уу? гэж Ройд хэлэв.
– Сансрын аялагчийн хувьд бол үгүй гээд д’Бранин инээмсэглэв. – Тэдний өөрийн түүхээс авч үзвэл Нор Т’алуш бол үүний хагастай тэнцэх жилд хөгжиж цэцэглэсэн байдаг. Энэ миний санааг зовоосон хэдий ч волкрины түүхийг гарцаагүй домог болгож байгаа юм. Гайхамшигтай домог үнэнийг хэлэхэд үүнээс илүү юм үгүй.
– Гэсэн хэдий ч би ингээд зогсож чадаагүй. Би чөлөөт цагаараа Нор Т’алушаас дутуугүй энэхүү домгийг хуваалцаж буй бусад сансрын харийн амьтдыг судалсан. Би судалгаа нь олон зүйлийн ирээдүйтэй байсан болохоор үүгээр эрдмийн зэрэг хамгаалах гэж байлаа.
– Тэгтэл би олсон зүйлдээ гайхсан гээч. Хранганд юу ч байгаагүй ч энэ нь ойлгомжтой. Хүн төрөлхтний сансрын уудмаас явсныхаа дараа волкринууд тэдэнд хүрэлгүй өөрсдийн замаараа өнгөрсөн. Гэсэн ч би цааш нь шалгаж үзэхэд волкрины түүх хаа сайгүй байлаа гээд д’Бранин урагш тэсч ядан бөхийж,
– Аа даа Ройд түүхүүд, түүхүүд! гэв.
– Надад яриач гэж Ройд хэллээ.
– Финдийгийнхэн тэднийг «iy-wivii» буюу орчуулвал «хар сүрэг», «хоосон сүрэг» гэдэг. Финдийгийн бүх овгууд ижил түүх ярьдаг зөвхөн ухаан мулгуу хүн үүнд итгэхгүй өнгөрнө байх. Тэд хөлөг онгоцуудыг түүхэн дэх хамгийн том онгоцуудаас маш өргөн уудам том байсан гэдэг юм. Дайны хөлөг онгоц гэсэн. Финдийгийн алга болсон овгийн түүхэнд өгүүлснээр «rala-fyn»-ий гурван зуун хөлөг онгоц «iy-wivii»-тэй тулгарах үеэр бүрэн устжээ. Энэ нь олон мянган жилийн өмнө болсон хэрэг болохоор үйл явдал нь тодорхойгүй байгаа юм.
– Дамүүшт харин өөр янзын түүхтэй ч тэд үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Дамүүш гэж хамгийн эртний овог болохыг мэднэ биз дээ. Тэд миний волкринуудыг ангалын хүмүүс гэдэг юм. Гайхамшигтай сайхан түүх, Ройд минь тун сайхан түүх! Асар том харанхуй хот шиг онгоцууд орчлон ертөнцийн дундуур чимээгүй удаанаар өнгөрчээ. Дамүүшийн домогт волкринууд ухаан санаанд багтамгүй дайн дажнаас зугтан сансар огторгуйн гүн дэх цаг хугацааны эхлэл рүү явж буй гэдэг. Тэд өсч төрсөн гариг, одоо орхиж хоосон зайн дундах жинхэнэ амар амгаланг эрж яваа юм.
– Аатын гетсойдод ижил янзын түүх байдаг ч тэдний түүхэнд дайн манай орчлон ертөнцийн бүх амьдралыг устгаж волкринууд бурхад учир өнгөрсөн гаригууддаа амьдралын үрийг суулгаж байгаа гэдэг. Бусад угсаанууд тэднийг бурхдын элч буюу огторгуйн гүнээс удахгүй гарч ирэх аймшигт аюулаас зугтахыг анхааруулахаар ирсэн тамын сүүдэр гэдэг.
– Чиний түүхүүд чинь хоорондоо зөрөлдөж байна, Кароли.
– Тиймээ, тийм тэгэлгүй яахав гэхдээ тэд бүгд үндсэн чанар болох волкринууд манай богино настай хаант улс, түр зуурын алдар гавъяаг эртний мөнхийн онгоцуудаараа туулан өнгөрсөн гэдгийг баталж байгаа. Энд л гол учир байгаа юм! Үлдсэн нь жижиг сажиг зүйл болохоор бид удахгүй үнэнийг олж мэднэ. Би Нор Т’алушаас ч илүүтэй огторгуйн гүнд ойрхон амьдардаг хөгжин цэцэглэсэн овгууд болох хагас домогт Дан’лай, улиш, Рохеннакийг ямар нэг юм олохоор найдан ухаад волкрины түүхийг ахин олсон.
– Домгоос үүсэлтэй домог гэээд Ройд нүүр дүүрэн инээмсэглэлээ.
– Яг тийм, яг тийм. Ингээд би Хүний бус Оюун ухааны Институтээс мэргэжилтэнгүүд дуудсан. Бид хоёр жилийн турш судалсан. Энэ нь академийн номын сан, дурсамжинд бүгд байсан. Хэн ч үүнийг урьд нь хайж байгаагүй.
– Волкринууд сансрын нислэг бий болохоос өмнө хүн төрлөхтний түүхийн ихэнх хэсэгт хүмүүсийн хаант улсын дундуур өнгөрсөн. Бид харьцангуйн онолыг мэхлэхийн тулд сансрын уудмыг судалж байхад тэд том онгоцоороо хөгжил иргэншлийн зүрхийг нэвтлэн хамгийн их хүн амтай ертөнцийг удаан хурдаар өнгөрч, орчлон ертөнцийн дундах харанхуйг нэвтлэн хязгаар луу явж байна. Гайхамшигтай Ройд, энэ бол үнэхээр гайхамшиг!
– Гайхамшиг! гэж Ройд зөвшөөрөв.
Кароли д’Брайн шоколадтай аягаа том залгиад Ройдын гарт хүрэх гэсэн ч гар нь хоосон зай тэмтрэв. Тэр агшин зуур балмагдсанаа хөхөрлөө.
– Ай даа, миний волкрин. Би туйлын шагшин гайхаж байна, Ройд. Би маш ойрхон ирсэн. Тэд миний бодлыг арван жил эзэлж одоо тэдэнд хүрч өөрийнхөө ядрангуй нүдээр харан цэнгэхэд сарын зай байна. Дараа нь би холбоо тогтоож чадвал манай хүмүүс тэдэнтэй харилцаж биднээс хичнээн өөр, хичнээн агуу болохыг нь мэдэх болно гэж найдаж байна. Ройд минь би эцэст нь яагаад гэдгийнхээ хариултыг мэдэх болно!
Ройд Эрисийн дүрс түүн рүү инээмсэглэн тунгалаг тайван нүдээрээ харав.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.18.16 12:13 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Nov.15.14 6:10 pm
Posts: 38
Elsnii haadaa duusgahgui umuu? Nileed dutuu baina shu de


Top
   
PostPosted: Mar.18.16 2:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
***

Зорчигчид удалгүй «Шөнийн нисэгч» шиг даруухан жижиг онгоцонд уйдан сансрын хөлгийн жолоочийн тухай үймэрч эхлэв. Хоёр дахь долоо хоногийн сүүлчээр эрэгцүүлэл дээд зэрэгтээ тулж ирлээ.
– Ройд Эрис гэж үнэн хэрэгтээ хэн юм бэ? гэж зенобиологич Рожан Кристоферис нэг шөнө бүгд хөзөр тоглож байхад гомдоллов. – Тэр яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ? Ямар зорилгоор биднээс өөрийгөө тусгаарлаад байгаа хэрэг вэ?
– Өөрөөс нь асуу л даа гэж хэл шинжээч Даннел хэлэв.
– Хэрвээ тэр гэмт хэрэгтэн бол яах болж байна? Бид түүний тухай ямар нэг юм мэдэх билүү? Үгүй дээ, огтхон ч үгүй. Д’Бранин түүнд ухаангүй татагдсан байхад харин бид түүний хөгшин зөнөг, тэнэг болохыг мэднэ гэж Кристоферис хэллээ.
– Чиний гаргах ээлж гэж Ломми Торн хэлэхэд Кристоферис хөзрөө тасхийтэл тавилаа. Тэгснээ,
– Хаалт чи ахин сугалах хэрэгтэй гээд инээж, – Харин энэхүү Эрисийн хувьд гэвэл тэр биднийг бүгдийг алахаар төлөвлөөгүйг хэн мэдэх юм бэ гэв.
– Эргэлзээгүй эд баялгийг минь дээрэмдэхийн тулд гэж эмэгтэй хэл шинжээч Линдран хэлээд хөзрөө Кристоферисийнх дээр тавин, – Дарлаа гэж аяархан хэлээд инээмсэглэв. Үүнийг харж байсан Ройд Эрис ч гэсэн инээмсэглэв.

***

Меланта Жирл харахад үзэсгэлэнтэй ажээ.
Эрүүл чийрэг, залуу идэвхтэй Меланта Жирл бусадтай харьцуулахын аргагүй хөдөлгөөнтэй байв. Тэр юм бүхэнд том давамгайлж бусдаас толгой өндөр, биерхүү, том хөх, урт хөл, гялалзсан хар арьсан дор яралзсан булчинтай хүчирхэг байв. Хоолны дуршил нь ч гэсэн их ажээ. Тэр бусад нөхдөөсөө хоёр дахин их идэж, их уудаг ч согтдоггүй бөгөөд ачааны нэг талын хэсэгт суурилуулсан төхөөрөмж дээр өдөр болгон дасгал хийнэ. Гурван долоо хоногийн дотор тэр хөлгийн дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй хүнтэй харьцаанд орж амжсан байв. Оронд байхдаа хүртэл үргэлж идэвхтэй бөгөөд голцуу хамтрагчаа ядраана. Ройд түүнийг сонирхон харж байлаа.
– Би сайжруулсан загвар гэж тэр нэг удаа урт хар үсээ арагш нь тороор боож гимнастикийн бариул дээр нүцгэн арьсан дээрээ хөлсөө дуслуулан дасгал хийж байхдаа хэлжээ.
– Сайжруулсан гэнэ ээ? хэмээн Ройд хэлэв. Тэр өөрийнхөө тусгалаа доош илгээгээгүй ч Меланта түүнийг тэртээ тэргүй харж байгааг мэдэлгүй дасгал хийхдээ холбоогоор дууджээ.
Меланта тулгуур дээр гарынхаа хүчээр биеэ эгцлэн үзүүлбэрээ завсарлаж, – Өөрчлөгдсөн, ахмад аа гэж хэлэв. Тэр түүнийг ахмад гэж дууддаг байлаа.
– Би Прометейд элит гэр бүлд генийн чадварлаг хоёр хүний хүүхэд болон төрсөн. Сайжруулагдсан, ахмад аа. Надад танаас хоёр дахин их энерги хэрэгтэй үүнийгээ бүгдийг нь хэрэглэдэг. Надад илүү үр дүнтэй бодисын солилцоо, бат бөх хүчтэй биетэй болохоор ердийн хүнийхээс хоёр дахин урт насална. Манай хүмүүс хүн төрөлхтнийг бүрэн төгс болгон сайжруулах гээд аймшигтай алдаа хийсэн ч бага зэрэг дэвшилт гаргасан юм.
Ингээд тэр дасгалаа сэргээж дуусгах хүртлээ түргэн хялбархан чимээгүй хийв. Дууссан хойноо савлуураас харайн бууж, гараа урдаа зөрүүлээд толгойгоо гилжийлгэн инээмсэглэн хүндээр амьсгаадан зогслоо. – Одоо та миний амьдралын түүхийг мэддэг боллоо, ахмад аа гээд үсэндээ зүүсэн торыг сэгсрэн авав.
– Гарцаагүй үүнээс илүү зүйл байгаа биз дээ гэж холбоогоор хоолой цуурайтав.
Меланта Жирл инээд алдав.
– Тэгэлгүй яахав. Та миний Авалоноос явсан тухай болон ямар учраас Прометейд манай гэр бүлд төвөг учирсан тухай сонсох гээ юу? Эсвэл чи миний зенологийн соёлын ер бусын ажлын тухай сонирхох гээ юу? Чи энэ тухай сонсмоор байна уу?
– Дараа болсон нь дээр байх. Чиний хүзүүндээ зүүсэн болор ямар учиртай юм? гэж Ройд эелдэгээр асуув.
Энэ нь ердийн үед энгэрт нь зүүлттэй байдаг авч Меланта дасгал хийх үедээ авч тавьжээ. Түүнийгээ авч толгой дээгүүрээ давуулан зүүхэд мөнгөн гинжтэй ногоон бяцхан эрдэнэсийн чулуу хар арьсан дээр нь унжив. Меланта зүүлтэнд хүрээд нүдээ аньснаа ахин нээж инээд алдав.
– Энэ амьд юм. Чи иймийг харж байгаагүй юм уу? Шивнэдэг эрдэнийн чулуу, ахмад аа. Цуурайтдаг болор хүний дурсамж, мэдрэмжийг хадгалдаг. Түүнд хүрэхэд цаг хугацаа руу буцаан аваачдаг юм.
– Би зарчмыг нь мэддэг ч гэлээ хэрэглэж байгаагүй. Чи тэгвэл зарим нэг үнэт дурсамжтай байх нь ээ? Гэр бүлийн үү?
Меланта Жирл алчуур шүүрэн авч биенийхээ хөлсийг арчиж эхлэв.
– Минийх бол орондоо сэтгэл ханамжийн онцгой мэдрэмж хадгалж байдаг юм, ахмад аа. Энэ намайг өдөөдөг. Шивнэдэг чулуу цаг хугацааны явцад хүчээ алдаж урьдных шигээ байхаа больдог. Гэвч заримдаа хүч шаардсан дасгал хийх юм уу, хайрын ажил хийх үед энэ надад ахин амилдаг юм.
– Өө. Энэ тэгвэл чамайг өдөөдөг байх нь ээ? Чи одоо харьцаанд орохоор явах гэж байна уу? гэхэд Меланта хөхрөв.
– Би чамайг амьдралын минь ямар хэсгийг сонсохыг хүсч байгааг мэдэж байна. Миний дүрэлзсэн догшин хайрын амьдралыг. Тэгэхдээ би үүнийг чамд хэлэхгүй. Чиний амьдралын түүхийг сонсох хүртэл. Миний даруухан чанар дунд шунахай сониуч зан бий. Чи ингэхэд үнэн хэрэгтээ хэн юм бэ, ахмад аа?
– Эргэлзээгүй чи сайжруулагдсан хүн болохоор өөрөө таана биз гэж Ройд хэлэв.
Меланта инээд алдан алчуураа холбооны сараалж руу чулуудав.

***

Ломми Торн өдрийн ихэнхийг тэдний волкриныг судлахын тулд суурилуулсан систем болох компьютерийн өрөө болгон янзалсан ачааны хэсэгт өнгөрүүлнэ. Үргэлж биш хэдий ч зенотек Алис Нортвинд түүнд ирж тусладаг байлаа. Кибернетикч ажиллах зуураа исгэрч, Нортвинд түүний тушаалыг дүнсгэр чимээгүй биелүүлнэ. Тэд үе үе ярилцдаг байв.
– Эрис бол хүн биш гэж Ломми Торн нэг өдөр суурилуулсан дэлгэц рүү харах зуураа хэлэв.
Алис Нортвинд шуухитнаснаа,
– Юу гэнэ ээ? гээд түүний дөрвөлжин хавтгай дүрс рүү хөмсөг зангидлаа. Кристоферис тэр хоёрын Эрисийн тухай яриа түүнийг эвгүйцүүлжээ. Тэр ахин нэг эд анги байрлуулаад эргэлээ.
– Тэр бидэнтэй ярилцдаг ч үзэгддэггүй. Энэ онгоц бүх зүйл нь зөвхөн түүнд зориулан автоматажсан мэт хөлгийн баггүй. Тэгвэл яагаад бүрэн автоматжаагүй гэж? Би Ройд Эрис бол компьютерийн системийг сайжруулсан хиймэл оюун ухаан гэж бодож байна. Хамгийн энгийн програм хүртэл хүнээс ялгагдахгүй яриа өрнүүлж чадна. Би үүнийг мэхэлж байгаа гэж мөрийцөхөд ч бэлэн байна.
Зенотек шуухитнаад эргэн ажилдаа оров.
– Тэгвэл ямар учраас хиймэл хүн болсон гэж?
– Яагаад гэвэл ихэнх хууль ёсны систем хиймэл оюун ухааны эрхгүй байдаг. Онгоц Авалонд ч гэсэн өөрийн гэсэн эзэнгүй байх. «Шөнийн нисэгч» баригдаж таслуулахаас айж байгаа биз гээд исгэрч, – Үхэл, Алис. Өөрийн ухамсар бодлоо таслуулах гэв.
– Би өдөр болгон машинуудтай ажилладаг. Тэднийг унтрааж асаах ямар ч ялгаа байхгүй. Тэд сэтгэдэггүй юм. Энд машин ямар хамаатай гэж? гэж Алис Нортвинд зөрүүдлэв.
Ломми Торн инээмсэглэлээ.
– Компьютер бол өөр хэрэг, Алис. Оюун ухаан, бодол, амьдрал том системд бүгд байгаа гээд эрхий хуруугаараа суулгацаа үрэн баруун гараараа зүүн бугуйгаа мушгив. –Мэдрэмж бас байгааг би мэдэж байна. Хэн ч мэдрэмжийг эцэс болгохыг хүсэхгүй. Тэд чи бид хоёроос төдийлөн ялгаатай биш.
Зенотек эргэж харан толгойгоо сэгсрээд,
– Үнэхээр үү гэж үл итгэсэн хоолойгоор давтлаа.
Ройд Эрис үүнийг харж сонсоод инээмсэглэсэнгүй.

***

Тэйл Ласамер түгшсэн, бухимдуу, мэдрэмтгий бөгөөд шингэн шар үс мөр лүү нь унжсан усархаг цэнхэр нүдтэй залуу байлаа. Ердийн үед тогос шиг хувцаслан гурвалжин хүзүүтэй сүлжмэл цамц, төрөлх гаригийнх нь доод ангийнхны дунд загвар болсон урдаа пөмбөгөр хэсэгтэй өмд өмсөнө. Гэвч Кароли д’Бранины давчуу хувийн бүхээгт ирэх үедээ Ласамер дүнсгэр саарал өнгөөр хувцасласан байв.
– Би ямар нэг юм буруу болсныг мэдэрч байна, Кароли. Маш буруу шүү. Би эхнээсээ л айсан юм гээд д’Бранины гараас урт хурууныхаа хумсыг өвдтөл шигтгэн зуурав.
Телепатын хумс түүний арьсыг урахад д’Бранин гараа шувт татаж авлаа.
– Чи намайг өвтгөөд байна. Анд минь юу болоо вэ? Айсан гэнэ ээ? Хэнээс тэр вэ? Би ойлгосонгүй. Энд айх юм юу байгаа гэж? гэхэд Ласамер цонхигор гараа нүүр лүүгээ өргөж,
– Мэдэхгүй. Мэдэхгүй гэж уйлах шахам хэлэв. – Гэсэн ч энд байгааг нь би мэдэрч байна. Кароли би ямар нэг юм мэдэрсэн. Чи намайг ямар сайн болохыг мэдэж байгаа. Тийм учраас намайг сонгоо биз дээ. Ердөө хормын өмнө миний хумс чамд шигдэхэд би үүнийг мэдэрсэн. Би одоо чиний бодлыг уншиж байна. Чи намайг тусгаарлалтаас болж хэтэрхий хөөрсөн тайвшрах хэрэгтэй гэж бодож байна гээд залуу эр хийрхэн хөхөрснөө даруйхан болилоо. – Үгүй ээ, чи намайг сайн харж байгааг харж байна. Нэгдүгээр зэргийн шалгагдсан. Би чамд өөрийнхөө айдсыг хэлж байна. Би үүнийг ухамсарлаж, мэдэрч, зүүдэлсэн. Би үүнийг хөлөгт анх суух үедээ мэдэрсэн. Энэ улам дордож байна. Ямар нэг аюултай юм. Ямар нэг тогтворгүй харийн юм. Кароли харийн!
– Волкринууд уу? гэж д’Бранин хэллээ.
– Үгүй дээ, байж боломгүй юм. Бид тэднээс гэрлийн жилийн хол зайд байна гээд Тэйл бухимдан ахин хөхөрснөө, – Би үүнд сайн биш, Кароли. Би чиний Крейгийн тухай түүхийг сонссон. Гэвч би ердөө хүн. Үгүй ээ, энэ ойрхон байна. Хөлөгт байна гэв.
– Бидний нэг үү?
– Магадгүй л юм. Би сайн ялгаж чадахгүй байна гээд Ласамер хацраа алмайран үрлээ.
Д’Бранин эцэг хүний ёсоор гараа мөрөн дээр нь тавив.
– Тэйл чиний мэдрэмж... зөвхөн ядарснаас чинь болсон юм биш биз? Бид бүгд сэтгэлийн дарамтанд байна. Идэвхгүй байдлаас болж байгаа юм.
– Надаас гараа ав гэж Ласамер зандрахад д’Бранин гараа бушуухан татлаа.
– Энэ бол жинхэнэ. Тэгээд ч надад чиний бодол хэрэггүй, чи намайг авч явах ёсгүй байсан юм, хог гэж. Би хэнээс ч илүү тогтвортой байна... энэ... энэ... чи намайг тогтворгүй гэж яаж бодож зүрхлэв ээ. Чи бусдын дотор луу өнгийж харах хэрэгтэй. Кристоферис лонхтой архи бохир ургуулан бодсон түүхтэйгээ заваарч, Даннел айсандаа шаналж, Ломми машин бүх эрэг шураг төмөртэйгээ зууралдаж байгааг би чамд хэлж байна. Харин Жирл их зантай, Агата толгой дотроо цаг үргэлж яншиж, Алис бол хов хоосон. Чи тэдэнд хүрээгүй доторхийг нь хараагүй болохоор тогтвортой гэж юу болохыг мэдэх юм бэ? Д’Бранин тэд чамд хожигдогч нарыг өгч. Би чиний хамгийн сайн хүмүүсийн нэг байтал намайг тогтворгүй, галзуу гэж бүү бод гээд цэнхэр нүд нь цоргиж, – Чи намайг сонсов уу? гэлээ.
– Тайвшир. Тайвшир Тэйл чи дэндүү хөөрсөн байна.
Телепат нүдээ анивчсанаа гэнэтхэн хийрхүү нь байдал алга болов.
– Хөөрсөн гэнэ ээ? Тийм гээд гэмшингүй царайлж, – Энэ хэцүү, Кароли. Гэвч чи намайг сонс. Чи сонсох ёстой. Би чамд анхааруулж байна. Бид аюулд байна гэв.
– Би сонсоно. Гэвч тодорхой мэдээлэлгүйгээр яаж ч чадахгүй. Чи авъяасаа ашиглан надад үүнийг олж өг. Чи үүнийг хийж чадна биз дээ?
– Тиймээ. Тийм гэж Ласамер толгой дохилоо. Тэд цагийн турш чимээгүй ярилцаж эцэст нь телепатч тайширав.
Дараа нь д’Бранин унтлагын бүхээгтээ эм тангаар тойруулан өвдөж байна гэж ялархан хэвтэж байгаа сисайк руу очив.
– Сонирхолтой л юм. Би бас нэг юм мэдэрсэн. Аюул занал хэдий ч маш бүүдгэр тодорхойгүй. Энэ надаас болсон гэж бодсон. Тусгаарлагдсан уйтгартай болохоор. Миний араншин заримдаа надаас урвадаг. Тэр ингэхэд илүү тодорхой юм хэлсэн үү? гэж д’Бранин түүнд хэлэхэд хэлэв.
– Үгүй.
– Би эргэн тойронд түүний болон бусдын бодлыг уншиж юу барьж авч чадахаа харъя. Хэрвээ энэ жинхэнэ бол тэр түрүүлж мэдэх ёстой. Тэйл нэгдүгээр зэргийнх байхад би ердөө гуравдугаар зэргийнх.
Д’Бранин толгой дохилоо.
– Тэр маш мэдрэмтгий бололтой. Тэр бусдын тухай олон юм хэлсэн.
– Энэ юу ч илэрхийлэхгүй. Заримдаа телепатич хүн бүх зүйлийг мэдэж байна гэдэг мөртлөө юу ч хүлээж аваагүй байдаг. Түүний мэдэрч уншсан зүйл биелдэггүй. Би түүнийг болгоомжтой харж байя, д’Бранин. Заримдаа авъяас хийрхэл болж хүлээж авахын оронд цацаж эхэлдэг. Энэ давчуу орчинд болохоор маш аюултай.
– Тэгэлгүй яахав гээд Кароли д’Бранин толгой дохилоо.
Хөлгийн өөр нэг хэсэгт Ройд Эрис хөмсөг зангидав.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.18.16 5:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
***

– Чи холограм дахь түүний хувцсыг ажигласан уу? гэж Рожан Кристоферис Алис Нортвиндээс асуулаа. Тэд ачааны нөгөө хэсэгт нойтон газраас зайлсхийн дэвсгэр тохойлдон хэвтэж байв. Зенобиологич тамхи асаажээ. Тэр нөхөртөө үүнийг санал болгосон авч Нортвинд хэрэггүй гэж дохив.
– Арав юм уу түүнээс ч илүү жилийн өмнөх загвар. Миний аав Хуучин Посейдонд хөвгүүн байхдаа тийм цамц өмсдөг байсан.
– Эрис хуучин загварын хувцсаар хувцасладаг. Тэгээд юу гэж? Надад түүний юу өмсөх хамаагүй. Миний хувьд гэвэл комбинзанд дуртай. Энэ нь биед эвтэйхэн байдаг юм. Бусад хүмүүсийн бодож байгааг бүү тоо гэж Алис Нортвинд хэлэв.
– Чамд хамаагүй юм биз дээ? гээд Кристоферис том хамраа үрчийлгэхэд Алис түүнийг нь харсангүй.
– Чи учрыг нь ойлгосонгүй. Хэрвээ энэ жинхэнэ Эрис биш бол яах болж байна? Тусгал хувцсаар босгосон юу ч байж болно. Би түүний жинхэнэ төрх ийм гэж бодохгүй байна.
– Үгүй гэнэ ээ? гэж Алис сонирхон хэлээд урдаас нь цээжээрээ тулан өнгийв.
– Хэрвээ тэр өвчтэй юм уу тахир дутуу бол гадна төрхөөсөө ичнэ биз дээ? Тэр магадгүй ямар нэг өвчин туссан байх. Удаан тахал хүнийг аймшигтай зэрэмдэглэн арван жилийн турш удаанаар алдаг. Бас өөр бусад халдварт өвчин болох мантракс, шинэ уяман, мелт, Лангамены өвчин гээд зөндөө юм байна. Ройд ийм учраас өөрийгөө тусгаарласан байх. Тусгаарласан гээд бодоод үз дээ.
– Энэ бүх Эрисийн тухай яриа миний уцаарыг хүргэж байна гээд Алис Нортвинд хөмсөг зангидлаа.
Зенобиологич тамхиа сорсноо инээд алдав.
– Тэгвэл «Шөнийн нисэгч»-д тавтай морилогтун. Бусад маань аль хэдийн ийм байдалд орсон.

***

Тав дахь долоо хоногт Меланта Жирл шатрын хүүгээ зургаа дахь эгнээнд тавихад Ройд үүнийг зогсоохын аргагүй болохыг харж бууж өглөө. Энэ нь түүний ялагдсан найм дахь ялагдал байв. Меланта амралтын өрөөний шалан дээр завилж суугаад харласан дэлгэцний өмнө урдаа шатрын хүү өржээ. Тэрбээр инээд алдан бүгдийг нь холдуулав.
– Эвгүйцэх хэрэггүй дээ, Ройд. Би чинь сайжруулсан загвар. Үргэлж гурван нүүдлийн өмнө байдаг.
– Би үүнийг компьютертэй холбох ёстой байж. Тэгвэл чи мэдэхгүй байсан гээд дүрс гэнэтхэн дэлгэцний урд бий болон инээмсэглэв.
– Би гурван нүүдэл мэднэ. Оролдоод үз л дээ гэж Меланта Жирл хэлэв.
Тэдний «Шөнийн нисэгч»-д өнгөрүүлсэн хэдэн долоо хоногийн сүүлчийн бай шатар болов. Эхлээд Кристоферис тоглох санал гарган бусдыгаа шавдуулсан ч, Тэйл Ласамер суун тэднийг бүгдийг нэг нэгээр нь хожсоны дараа бусад нь тоглох сонирхлоо түргэн алджээ. Бүгд түүнийг бодол уншиж байгаа гэдэгт итгэлтэй байсан ч телепат аймшигтай муухай ааштай байсан тул хэн ч буруутгаж зүрхэлсэнгүй. Гэсэн ч Меланта Ласамерыг ямар ч төвөггүй дийлэв.
– Тэр сайн тоглогч биш. Тэр надаас санаа авахыг оролдсон ч юм өгөөгүй. Сайжруулсан загвар оюун ухааны сахилга батыг мэддэг юм. Би өөрийгөө хангалттай хамгаалж чадна, баярлалаа гэж Меланта дараа нь Ройдод ярьжээ.
Кристоферис тэргүүтэй хэдэн хүмүүс Мелантагийн эсрэг хоёроор тоглохыг оролдсон ч бут ниргүүлэв. Эцэст нь Ройд түүнээс тоглох зөвшөөрөл асуулаа. Зөвхөн Меланта, Кароли хоёр түүнтэй шатрын хөлөгний ард суухыг хүссэн ч, Кароли шатар яаж тоглодгийг барагтай санахгүй байсан тул тэр цагаас хойш Меланта, Ройд хоёр байнгын өрсөлдөгчид болжээ. Тэд хоёул тоглоомд сайн ч Меланта үргэлж хождог байлаа.
Меланта босож гал зуух руу явахдаа Ройдын дүрсийг дундуур нь дайран гарав. Тэр түүнийг жинхэнэ юм шиг дүр эсгэхээс эсэргүүцдэг байлаа.
– Танай бусад хүмүүс намайг тойрч гардаг гэж Ройд урдаас нь гомдоллов.
Меланта мөрөө хавчсанаа шүүгээнээс болцуун шар айраг авлаа.
– Та хэзээ ханаа нурааж намайг ард нь оруулах юм бэ, ахмад аа? Тэнд ганцаардаж сексийн дутагдалд орохгүй байна уу? Давчуу зайнаас айх эмгэг тусахгүй байна уу?
– Би «Шөнийн нисэгч»-ээр амьдралынхаа туршид нисэж байна, Меланта гээд Ройдын дүрс үл тоомсорлон нүд ирмэлээ. – Хэрвээ би давчуу зайд байхаас айх юм уу сексийн дутагдалд орж эсвэл ганцаардсан бол ийм амьдрал байх боломжгүй байсан. Чам шиг сайжруулсан загварын хувьд үүнийг ойлгож байгаа биз дээ.
Меланта шар айргаа ам руугаа шахан уянгалаг хоолойгоор хөхөрлөө.
– Би чиний учгийг тайлах л болно, ахмад аа гэж анхаарууллаа.
– Тэр болтол надад амьдралынхаа тухай өшөө их ярьж өгөөч.

***

– Та нар Бархасвадь гаригийн тухай сонсож байсан уу? гэж зенотек бусдаасаа шаардав. Тэр ачааны хэсэг дэх унтлагын бүхээгтээ согтуу халхайн сууж байлаа.
– Энэ чинь дэлхийтэй холбоотой билүү. Ижил домгийн системээс үүсэлтэй хоёр өөр нэр гэж Линдран хэлэв.
– Бархасвадь бол Хуучин дэлхийтэй ижилхэн нарны системтэй аварга том хийн гариг. Та нар үүнийг мэдэх үү? Үгүй юу? гэж зенотек чангаар зандрав.
– Надад наад улиг болсон зүйлээс чинь илүү хийх чухал зүйл байна, Алис гэж Линдран эгдүүцлээ.
Алис Нортвинд сэтгэл хангалуун инээмсэглэв.
– Сонс. Би чамтай ярьж байна. Тийрэлт анх нээгдэхэд Бархасвадь гаригийг судалсан юм. Үүний дараа хэн ч хийн том гаригийг тоохоо больсон. Ердөө хүн амьдарч болох ертөнц олж суурьшин сүүлт од, чулуу болон хийн аварга биетийг тоохоо больсон. Үүнээс ердөө хэдэн гэрлийн жилийн зайд хүн суурьшиж болмоор гариг байлаа. Гэвч Бархасвадь гариг дээр амьдрал бий гэж үздэг хүмүүс бий. Чи үүнийг ойлгож байна уу?
– Би чамайг үхтлээ согтуу байхыг ойлгож байна гэж Линдран хэлэв.
Кристоферис уцаарлан харлаа.
– Хэрвээ тэр хийн гариг дээр чинь амьдрал байсан бол аль хэдийн тэрийгээ орхихгүй юу хийж байдаг юм. Бүх ухамсарт амьтад дэлхийтэй ижилхэн хүчилтөрөгчөөр амьсгалдаг ертөнцөд амьдардаг. Үгүй бол чи волкринууд хийн гаригаас ирсэн гэх гээд байна уу?
Зенотек дээш өндийн суугаад хуйвалдангуй инээмсэглэв.
– Волкрин биш. Ройд Эрис. Та нар амралтын өрөөнөөс тусгаарласан ханыг цоолвол метан, аммиак ууршин гарч ирэх болно гээд гараа агаарт савчин татвалзан хөхөрлөө.

***

Компьютерийн систем асаж ажиллав. Кибернетикч Ломми Торн удирдлага дээр суугаад толигор хуванцар хавтан дээр холограмын явуулсан хэдэн зуун дүрс гарч ирэн алга болохыг харав. Түүний эргэн тойрон дэлгэц дээр талст бүтэцтэй мэдээллийн шугам эгнэн, тооцооллын хавтан дээр мэдээллийн системийн үндсэн оюун ухааныг дүрсэлсэн хар багана, геометрийн дүрс хуйлран жагсана. Тэр хуруугаа товчлуур дээр нэгэн хэмнэлийн түргэн хөдөлгөөнөөр даран бүрэнхийд баяртайгаар исгэрэн сууж байснаа,
– Аа гэж уулган алдан, – Сайн байна гээд инээмсэглэв.
Тэгтэл эцсийн цаг шалгах боллоо. Ломми Торн зүүн гарынхаа ханцуйны даавууг сөхөж бугуйгаа удирдлага дор аваачин шүдийг нь олж өөрийгөө холболоо. Нэгдэлт.
Баяр хөөр.
Дэлгэцэн дээр бэхэн дүрснүүд гарч ирэн олон арван өнгөөр мурилзсанаа алга болон агшин зуур энэ бүхэн дуусав.
Ломми Торн бугуйгаа салгаж авлаа. Инээмсэглэл нь сэтгэл хангалуун байсан ч бас өөр нэг өөр төрлийн хувирал болох таавар тодров. Тэр эрхий хуруугаа бугуйны төхөөрөмжийн нүхэнд хүргэж үзээд бүлээн чимчигнэсэн байсанд чичирлээ.
Компьютерийн систем бүрэн гүйцэд ажиллаж техникийн нөхцөл сайн бөгөөд бүх програм хангамжууд төлөвлөгөөний дагуу явж байлаа. Энэ нь үргэлж хамгийн сайхан баяр хөөр байв. Тэр системтэй нэгдэн ухаалаг, хүчирхэг болж гэрэл гэгээ цахилгаанаар дүүрэн цэвэрхэн бөгөөд хэзээ ч ганцаар, өчүүхэн дорой юм уу сул дорой байсангүй. Энэ нь нэгдэх үед үргэлж системийн нэг хэсэг түүнд шилждэг байв.
Гэвч энэ удаад өөр байлаа. Ямар нэг хүйтэн юм түүнд агшин зуур хүрэв. Ямар нэг маш хүйтэн аймшигтай зүйл түүнтэй болон системтэй хормын турш холбоотой байснаа ахин алга болжээ.
Кибернетикч толгой сэгсрээд үүнийг толгойноосоо авч хаян ажилдаа буцаж оров. Харин дараа нь исгэрч эхлэв.

***

Зургаа дахь долоо хоногийн дундуур Алис Нортвинд зууш бэлтгэж байгаад гараа хүндээр зүсэв. Тэр гал зууханд зогсон урт хутгаар халуун ногоотой мах хэрчиж байснаа гэнэтхэн хашгирлаа.
Даннел Линдран хоёр түүний зүг гүйхэд урдаа байсан хэрчиж буй мах руу айдаст автан харж байв. Хутга зүүн гарынх нь долоовор хурууны эхний үеийг огтолж цус асгарч байлаа.
– Онгоц огцом хөдөлсөн. Та нар мэдэрсэнгүй юу? Тэр хутгыг хажуу тийш нь түлхсэн гэж Алис Даннел руу харж хэллээ.
– Цусыг нь тогтоох ямар нэг юм хий гээч гэж Линдран хэлэхэд Даннел эргэн тойрноо сандран харсанд, – Өө, би хийе гээд тэр өөрөө ухасхийв.
Сисайк Агата Мариж-Блак Норвиндэд тайвшруулах эм өгч хоёр хэл шинжээч рүү харав.
– Та нар болсон явдлыг харсан уу? гэхэд,
– Тэр өөрийгөө хутгаар зүссэн гэж Даннел хэллээ.
Тэгтэл хонгилын хаа нэгтээгээс зэрлэгээр хийрхэн хөхрөх дуу хадав.

***

– Би түүнийг мансууруулчихсан. «Псионин-4» эмээр. Энэ түүний ухамсрыг хэдэн өдөр мансууруулна. Хэрвээ хэрэгтэй бол надад ахиад бий шүү гэж Мариж-Блак тэр өдрийнхөө үдээс хойш д’Бранинд хэлэв.
Д’Бранин гайхан харлаа.
– Бид хэдэн удаа ярилцсан ч Тэйл улам аймшигтай болж байсан. Гэвч тэр надад яагаад гэдгээ хэлээгүй. Түүнийг заавал ингэх хэрэгтэй байсан юм уу? гэхэд сисайк мөрөө хавчлаа.
– Тэр ухаангүй болохын ирмэг дээр байна. Түүний авъяасны түвшингээс авч үзвэл тэр хязгаарыг давсан тохиолдолд биднийг бүгдийг хөлдөө чирнэ. Чи нэгдүгээр зэргийн телепатыг авч явах ёсгүй байсан юм. Тэд хэтэрхий тогтворгүй.
– Бид харь гаригийн овогтой холбоо тогтоох гэж байна. Энэ амаргүй даалгавар болохыг чамд сануулъя. Волкринууд бидний тааралдаж байсан хамгийн ухамсартай харийн амьтад. Хэрвээ бид тэдэнтэй харилцаа тогтоох гэж найдаж байвал нэгдүгээр зэргийн авъяастай хүн хэрэгтэй. Харин тэд бидэнд ихийг зааж өгнө, найз минь!
– Сайхан л үг юм гэвч нэгдүгээр зэргийн телепатынхаа байгаа царайг хар. Тэр цагийнхаа хагасыг унтлагын бүхээгт атиралдаж өнгөрүүлэн үлдсэн хагасыг айсандаа хагас галзуу өнгөрүүлж байна. Тэр биднийг жинхэнэ бодит аюулд байгаа гэж мэтгэж байгаа ч яагаад болон хаанаас гэдгийг нь мэдэхгүй байна. Хамгийн дор нь гэвэл би түүнийг жинхнээсээ юм мэдэрсэн юм уу эсвэл хий хардах өвчин туссан эсэхийг мэдэхгүй байна. Түүнд гарцаагүй хий хардах өвчний шинж тэмдэг тодорч байна. Үүнээс гадна биднийг хүн харж байгаа гээд байгаа. Магадгүй түүний энэ нөхцөл бидэнтэй болон волкрин авъяастай нь ямар ч хамаагүй байх. Би үүнд сайн итгэлгүй байна.
– Тэгвэл чиний авъяас яах болж байна? Та чинь эмпат биз дээ?
– Надад юу хийхийг минь бүү заа. Би түүнтэй өнгөрсөн долоо хоногт унтсан. Үүнээс илүү ойр дотно харилцаа гэж байхгүй байх. Тийм нөхцөлд байхдаа ч гэсэн би юунд ч итгэлгүй байсан. Түүний ухаан самуурч айдас нь нэвт цоргиж байлаа. Би ердийн сэтгэлийн дарамт, урам хугаралтаас ондоо өөр юу ч уншаагүй. Гэвч би ердөө гуравдугаар зэргийнх болохоор энэ юу ч батлахгүй. Миний чадвар хязгаарлагдмал. Та намайг сайнгүй байгааг мэднэ, д’Бранин. Би энэ онгоцонд арай ядан амьсгал авч байна. Агаар нь миний хувьд дэндүү бгүчим, толгой өвдөж байна. Би орондоо орох ёстой.
– Тиймээ тэгэлгүй яахав гэж д’Бранин яаран хэллээ. – Би шүүмжлэх гээгүй юм шүү. Чи энэхүү хүнд нөхцлийн дор чадах бүхнээ хийсэн. Тэйл бидэнд буцан эргэн ирэх хүртэл хэр хугацаа өнгөрөх бол? гэхэд Агата шанаагаа ядрангуй үрэв.
– Бид түүнийг даалгавар дуусах хүртэл мансууруулахыг санал болгож байна, д’Бранин. Галзуурсан хийрхүү телепат бол аюултай гэдгийг танд анхааруулах байна. Нортвиндийн хувьд хутга түүний хийсэн ажил байж магадгүй. Тэйл үүний дараахан хашгирч эхэлсэн. Магадгүй тэр агшин зуур түүнд хүрсэн байж болзошгүй. Энэ утгагүй хэдий ч боломжтой юм. Бид ахин ийм боломж олгож болохгүй. Би түүнийг Авалон руу буцах хүртэл псинионоор мансууруулах хэрэгтэй.
– Гэвч Ройд биднийг удахгүй хүргэхэд волкринуудтэй холбоо тогтооно шүү дээ. Бидэнд Тэйл болон түүний ухаан авъяас хэрэгтэй. Түүнийг заавал мансууруулах хэрэгтэй гэж үү. Өөр арга байхгүй юу? гэхэд Мариж-Блак үрчийлээ.
– Миний өөр бодол бол эспероноор тарьж болох юм. Тэгвэл түүнийг бүрэн нээж далдын чадварыг нь хэдэн цагийн дотор арав дахин өсгөнө. Тэгвэл мэдэрч байгаа аюулдаа төвлөрнө биз. Хэрвээ энэ хуурамч бол үгүй болгож харин жинхэнэ бол учрыг нь олцгооё. Гэвч псинион хамаагүй аюулгүй. Эсперон бол сүйрлийн үйлчилгээтэй тамын үрэл гэсэн үг. Энэ түүний цусны даралтыг хиймлээр өсгөж уушиг хүчилтөрөгчөөр хэт дүүрэх юм уу багтран зүрхийг нь зогсоож магадгүй. Гэвч Ласамер бол залуу хүн болохоор би үүнд санаа зовохгүй байгаа ч түүний тогтворгүй сэтгэлийн хөдлөл ийм хүчийг тэсвэрлэнэ гэж бодохгүй байна. Писинион ч гэсэн бидэнд юм хэлж байна. Хэрвээ энэ хий хардлага бол үүнд телепатын чадвар ямар ч хамаагүй
– Харин үгүй бол? гэж Кароли д’Бранин асуулаа.
Агата Мариж-Блак түүн рүү хорон инээвхийлэв.
– Хэрвээ Ласамер тайвширвал аюулын тухай үглэхээ болино. Тэр тухайн үе юу ч мэдэрч хүлээж авахгүй гэсэн үг биз дээ? Харин мэдрэх юм байвал түүний хэлсэн үнэн гэсэн үг.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.18.16 10:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
***

Тэр шөнө оройн хоолон дээр Тэйл Ласамер гөлийсөн цэнхэр нүдтэй чимээгүй уймран сууж хоолоо өөрийн мэдэлгүй идэж байв. Дараа нь өршөөл гуйгаад ор луугаа явж зүдэрсэндээ болоод даруйхан унаад өглөө.
– Тэр яачихаа вэ? гэж Ломми Торн Мариж-Блакаас асуулаа.
– Би түүний оюун ухааны сонирхлыг хаачихсан юм гэж тэр хэлэв.
– Чи үүнийгээ хоёр долоо хоногийн өмнө хийх ёстой байсан юм. Тэгсэн бол хамаагүй амар байхгүй юу гэж Линдран хэллээ.
Кароли д’Бранин хоолондоо бараг хүрсэнгүй.

***

Хуурамч шөнө болоход Ройдын дүрс шоколад барин сууж буй Кароли д’Бранины дэргэд биежин гарч ирэв.
– Кароли танай багийн компьютерийг манай хөлгийн системтэй холбох арга байхгүй юу? Танай волкрины түүх миний сэтгэлийг татаж байна. Би тэднийг чөлөөт цагаараа цааш нь судалж үзэн танай баазаас мэдээлэл авмаар байна.
– Бололгүй яахав. Манай компьютерийн систем одоо ажиллаж байгаа. «Шөнийн нисэгч»-д холбох ямар ч асуудал байхгүй. Би Ломмид хэлээд маргааш хийлгэчихье гэж д’Бранин уймарсан байртай хэлэв.
Өрөөнд нам гүм болов. Кароли д’Бранин халуун шоколадаа оочиж Ройдыг анзааралгүй харанхуй руу ширтэнэ.
– Танд төвөг тохиолдсон бололтой гэж Ройд хэсэг хугацааны дараа хэллээ.
– Аан? Өө, тийм гээд д’Бранин дээшээ харлаа. – Өршөөгөөрэй намайг, анд минь. Надад бодох зүйл дэндүү их байна.
– Тэйл Ласамерт санаа зовоо юу?
Кароли д’Бранин цайвар тусгал руу харснаа эцэст нь хөшүүн толгой дохив.
– Тийм. Танаас үүнийг яаж мэдсэнийг асууж болох уу?
– Би «Шөнийн нисэгч»-д болж буй бүхнийг мэднэ гэж Ройд хэллээ.
– Та биднийг харж байгаа. Ийм учраас Тэйл биднийг харж байна гэж хэлсэн. Ройд та яаж ингэж чадаж байна аа? Тагнах гэдэг чинь доогуур ажил хэмээн д’Бранин ноцтой зэмлэнгүй хэлэв.
Сүнсний амьдрал байхгүй тунгалаг нүд гэрэлтэн харав.
– Бусаддаа битгий хэлээрэй. Кароли найз минь... би чамайг найз гэж дуудаж болно биз дээ. Надад харах өөрийн гэсэн шалтаг байгаа юм. Гэсэн ч үүнийг танд хэлэх шаардлагагүй. Би та нарт гэм учруулахгүй. Үүнд итгэ. Та намайг волкрин руу аюулгүй хүрч буцан ирэхэд хөлсөлсөн болохоор би үүнийг хийх болно.
– Та бултаад байна, Ройд. Яагаад биднийг тагнаад байгаа юм бэ? Та бүгдийг хардаг уу? Гаж донтой эсвэл дайсан болоод бидний дунд хутгалдахгүй байгаа юм уу? Энэ харж байгаагийн чинь зорилго юу вэ?
– Таны сэжиглэл намайг гомдоож байна, Кароли.
– Харин таны мэхлэлт намайг гомдоож байна. Миний асуултанд хариулах уу?
– Надад хаа сайгүй нүд чих бий. «Шөнийн нисэгч»-д надаас нуугдах газар байхгүй. Би бүх зүйлийг хардаг гэж үү? Үгүй ээ, үргэлж биш. Таны нөхдийн юу гэж бодсон хамаагүй би ердөө хүн. Би унтдаг. Дэлгэц хоосон хэвээр үлдэж түүгээр хэн ч хардаггүй. Би зөвхөн ганцхан агшинд зөвхөн нэг хоёр үйл явдалд анхаарал хандуулж чадна. Заримдаа анхаарал сарнин ажигладаггүй. Би бүгдийг хардаг хэдий ч бүх зүйлийг харж чаддаггүй, Кароли.
– Яагаад тэр вэ? гээд д’Бранин ахин аяганд шоколад дүүргэж гартаа хүчлэн барилаа.
– Надад наад асуултанд чинь хариулах үг алга. «Шөнийн нисэгч» бол миний онгоц.
Д’Бранин шоколадаа балган нүдээ анивчин толгой дохив.
– Та намайг гашуудуулж байна, анд минь. Та надад сонголт өгсөнгүй. Тэйл биднийг хүний хараанд байна гэж хэлсэн. Би одоо түүний зөв болохыг мэдлээ. Тэр бас үүний зэрэгцээ биднийг аюулд байна гэж хэлсэн. Ямар нэг харийн гэсэн. Энэ та юу?
Дүрс чимээгүй хэвээр байв.
Д’Бранин инээд алдлаа.
– Та надад хариулсангүй. Ай, Ройд минь би тэгэхээр юу хийх ёстой вэ? Би тэгвэл түүнд итгэлээ. Бид магадгүй танаас болоод юм уу аюул дунд байна. Би энэхүү нөхцөл байдалд даалгавараа цуцлах ёстой. Биднийг Авалон руу эргүүлэн хүргэж өгөөч, Ройд. Энэ бол миний шийдвэр гэхэд сүнс үл мэдэг инээмсэглэв.
– Ийм ойрхон ирээд үү, Кароли? Бид удахгүй хүрэх гэж байна.
Кароли д’Бранин гунигтайгаар гүнгэнэснээ санаа алдлаа.
– Миний волкрин. Ийм ойрхон... байхад тэднийг орхих хичнээн хэцүү байна гээч. Гэвч би өөрөөр хийж чадахгүй. Би чадахгүй.
– Чи чадна. Надад итгэ. Би үүнийг л гуйх байна, Кароли. Надад итгэвэл би чамд ямар ч хорон санаа байхгүй гэдгээ хэлэх байна. Тэйл Ласамер аюулын тухай ярьж байгаа ч хэн ч аюулд өртөөгүй биз дээ?
– Үгүй л дээ. Гэхдээ өнөөдөр үд дунд өөрийгөө зүссэн Алисыг эс тооцвол.
– Юу гэнэ ээ? Өөрийгөө зүссэн гэнэ ээ? Би үүнийг хараагүй, Кароли. Хэзээ болсон хэрэг вэ? гэж Ройд хэсэг тээнэгэлзсэний дараа хэллээ.
– Өө эрт... Ласамер хашгирч орилж эхлэхээс өмнөхөн.
– Ойлголоо гэж Ройдын хоолой бодлогоширонгуй хэлэв. – Би Меланта дасгал хийхийг харж түүнтэй ярилцаж байсан юм. Би ажигласангүй. Надад юу болсныг хэлээч гэхэд Д’Бранин түүнд ярилаа.
– Намайг сонс. Надад итгэвэл би чамд волкриныг чинь өгөх болно, Кароли. Хүмүүсээ тайвшруул. Тэдэнд намайг аюул биш гэж хэл. Тэгээд Ласамерыг мансууруулан чимээгүй байлга ойлгосон уу? Энэ маш их чухал шүү. Тэр асуудал болж байна.
– Агата бас иймэрхүү юм хэлсэн.
– Би мэднэ. Би түүний үгийг зөвшөөрч байна. Та миний гуйсныг хийх үү?
– Мэдэхгүй. Та надад хүндрэл учруулж байна. Би юу болоод байгааг ойлгохгүй байна, анд минь. Та надад үүнээс илүүг хэлэхгүй юм уу?
Ройд Эрис хариулсангүй дүрс нь хүлээлээ.
– Тэгэхээр та ярихгүй юм байж. Хичнээн хүндрэл үүсгэж байна гээч. Хэр удаан Ройд? Би хэр удаан хугацааны дараа волкринээ харах юм бэ? гэж д’Бранин эцэст нь хэлэв.
– Тун удалгүй. Бид ойролцоогоор далан цагийн дараа тийрэлтээ залгана.
– Далан цаг. Богино хугацаа байна. Буцлаа гээд бид юу ч хожихгүй гээд д’Бранин уруулаа долоосноо аягаа өргөж үзэхэд хоосон байв. – Тэгвэл үргэлжлүүл. Би таны гуйсныг хийе. Би танд итгэж Ласамерыг эмийн нөлөөнд чигээр байлгая. Би хэнд ч таны харуулдаж буй тухай хэлэхгүй. Энэ хангалттай юу? Надад зөвхөн волкриныг минь өгчих. Би дэндүү удаан хүлээлээ!
– Би мэднэ. Мэдэж байна гэж Ройд Эрис хэллээ.
Сүг алга болоход Кароли д’Бранин харанхуй амралтын өрөөнд ганцаар суун хоцров. Тэр аягаа ахин дүүргэхийг завдсан ч гар нь салганатал чичрэн шоколад хуруу даван асгарахад аягаа унагаад хараал тавин гайхширлаа.

***

Маргааш өдөр нь хүчдэл улам хурцдаж өчүүхэн юманд уур уцаар дэгдэв. Линдран, Даннел хоёр «хувийн маргаан»-аа онгоцны талаар нэг сонсогдтол чанга хашгиран хэрэлдэв. Амралтын өрөөн дэх гурван талын дайны тоглоом бүтэлгүйтлээр дуусч Кристоферис Меланта Жирлийг мэхэлж байна гэж загналаа. Ломми Торн компьютерийн системээ хөлгийн компьютерт холбох ер бусын хэцүү байна гэж үглэнэ. Алис Нортвинд амралтын өрөөнд хэдэн цагийн турш сууж боолтой хуруугаа дүнсгэр царайгаар ширтэв. Агата Мариж-Блак хонгилоор тасралтгүй холхин онгоц дэндүү бүгчим учир үе мөч нь янгинан өвдөх юм уу агаар утаагаар дүүрэн учир энэ онгоц дэндүү хүйтэн байна гэж гомдоллоно. Кароли д’Бранин хүртэл цөхрөлд автахын ирмэг дээр байлаа.
Зөвхөн телепат ганцаараа сэтгэл хангалуун байв. Псионинээр дүүрэн тариулсан Тэйл Ласамер лагхийн нойрмоглож сүүдрээс айж давхийсэнгүй.
Ройд Эрисийн бараа дүрс байтугай хоолой, холограмын тусгал нь үзэгдсэнгүй.
Хоолон дээр хүртэл эзгүй байв. Академийнхэн түүнийг дурын агшинд гарч ирэн дадсан газраа сууж хоолны ярианд оролцоно гэхээс эвгүйцэн сууж байв. Тэдний хүлээлт талаар өнгөрч хоолны дараа халуун шоколад, халуун ногоотой цай, кофе ширээнд ууцгаалаа.
– Манай ахмад завгүй байгаа бололтой гээд Меланта Жирл сандлаа налан сууж хундагатай шарзаа эргэлдүүлэв.
– Бид удахгүй тийрэлтээ залгана. Эргэлзээгүй үүнд бэлтгэж байгаа биз гэж Кароли д’Бранин хэлэв. Тэр Ройдыг байхгүйд нууцхан санаа зовниж тэднийг одоо харж байгаа болов уу хэмээн гайхшран суулаа.
Рожан Кристоферис хоолой засав.
– Бид бүгд энд байж тэр нэгэнт энд байхгүйгээс хойш чухал юмыг ярилцах сайхан завшаан болж. Надад түүний хоолон дээр байхгүй явдал санаа зовоохгүй байна. Тэр иддэггүй биз дээ. Тэр бол хараал идсэн холограм. Ингэхэд ямар хамаатай гэж? Магадгүй бид түүний тухай ярих хэрэгтэй байх. Кароли бидний ихэнх Ройд Эрисийн тухайд эвгүйцэж байна. Чи энэхүү нууцлаг хүний тухай юу мэдэх юм бэ?
– Мэдэх гэнэ ээ, анд минь? гээд д’Бранин аягаа өтгөн гашуун шоколадаар дүүргэж удаанаар оочих зуураа бодох хугацаа хожихыг хичээлээ. – Тэнд мэдэх юу байгаа гэж?
– Та түүнийг бидэнтэй тоглохоор хэзээ ч гарч ирээгүйг анзаарсан биз дээ. Онгоцыг нь хөлслөхөөс өмнө ямар нэг хачин юм анзаараагүй биз? гэж Линдран хөндий өчив.
– Би бас энэ асуултын хариуг мэдмээр байна. Авалонд маш олон онгоц орж гардаг. Энэ дундаас Эрисийг яаж сонгосон юм бэ? Түүний тухай юу гэж хэлсэн гэж? хэмээн хоёр дахь хэл шинжээч болох Даннел шаардав.
– Түүний тухай юу хэлсэн юм бэ гэж үү? Үнэнийг хэлэхэд маш бага. Би боомтын хэдэн албаны хүмүүс, эрх бүхий компанитай ярьсан ч тэдний хэн ч Ройдтой танил биш байсан. Тэр Авалон руу худалдаа хийдэггүй.
– Ямар гайхалтай юм бэ гэж Линдран хэлэхэд,
– Ямар сэжигтэй юм бэ гэж Даннел нэмэрлэлээ.
– Тэгвэл тэр хаанаас ирсэн хэрэг вэ? Даннел бид хоёр түүний яриаг маш анхааралтай сонссон. Тэр өөрийнхөө төрлөөс аялга нь ялгагдахгүй маш хатуу өнгөөр бараг аялгагүй ярьдаг гэж Линдран хэлэв.
– Заримдаа түүний аялга хуучных юм шиг сонсогддог. Үе үе энэ нь надад санаа өгдөг ч тухай бүрд өөр байдаг. Тэр олон газар аялсан байх гэж Даннел хэлэв.
– Юу гээчийн дүгнэлт вэ. Худалдаачид байнга тэгдэг юм, хонгор минь. Өөрийн гэсэн сансрын хөлөгтэй болохоор тэр гээд Линдран гарыг нь алгадав.
Даннел түүн рүү муухай харсан ч Линдран яриагаа цааш үргэлжлүүлэн,
– Та түүний тухай үнэхээр юу ч мэдэхгүй гэж үү? Энэ «Шөнийн нисэгч» хаанаас ирсэн юм бэ? гэв.
– Мэдэхгүй. Би ерөөсөө асуугаагүй гэж д’Бранин үнэнээ хүлээлээ.
Хайгуулын багийн гишүүд нэг нэгэн рүүгээ үл итгэн харлаа.
– Та хэзээ ч энэ тухай асуугаагүй гэж үү? Ер нь энэ онгоцыг яаж сонгосон юм бэ? гэж Кристоферис асуулаа.
– Энэ чөлөөтэй байсан юм. Удирдах зөвлөл миний төслийг сайшааж бүрэлдэхүүн байгуулах үүрэг хүлээлгэсэн ч тэдэнд академийн сул онгоц байгаагүй. Энд бас төсвийн шаардлагад баригдсан явдал бий.
Агата Мариж-Блак гашуунаар инээд алдав.
– Юу гэнээ д’Бранин та бидэнд академи харийн судлал, волкрины домгийг илрүүлэх ажилд баярласан мөртлөө тэднийг эрж олох төлөвлөгөөнд сэтгэл дундуур хандсан гэх гээ юу. Ийм учраас тэд түүнийг баяртай үр бүтээлтэй байлгахын тулд үр ашиггүй бяцхан даалгавараа биелүүлэхэд нь бага төсөв хуваарилж Авалон руу буцаж ирэхийг нь үгүйлэхгүй хүмүүсийг цуглуулахаар явуулсан юм биз дээ гээд эргэн тойрноо харж, – Та нарын ихэнх чинь энэ хөгжилтэй зугаалганаас урд д’Бранинтай урьд нь ажиллаж байгаагүй. Дээрээс нь хэн ч нэгдүгээр зэргийн эрдэмтэн биш гэв.
– Өөрийгөө хэл. Би лав хувьдаа энэ даалгаварт сайн дураараа оролцсон гэж Меланта Жирл хэллээ.
– Би үүнтэй чинь маргахгүй. «Шөнийн нисэгч»-ийг сонгосны гол учир нь тааварлаад байх юмгүй. Та хямдхан хөлөг олсон юм байна тийм үү, д’Бранин?
– Энэ хачин сонсогдох хэдий ч чөлөөтэй байсан онгоцнууд миний саналыг тоогоогүй. Олон онгоцны ахмадууд ойр хавьдаа гариггүй од хоорондын уудам зайд гарахаас айсан. Энэ нөхцлийг зөвшөөрсөн нь ганц Ройд Эрис байлаа. Тэр хамгийн сайн нөхцлийг санал болгож даруй хөдлөхөд бэлэн байсан юм.
– Тэгээд ч бид даруй хөдөлсөн. Үгүй бол волкринууд цаашаа явах байсан. Тэд энэ бүсэд зөвхөн арван мянган жилийн хязгаарт байсан болохоор ахин хоёр мянган жил өгч болохгүй биз дээ гэж Линдран хэлэв.
Нэг хүн хөхөрхөд Д’Бранин мухардалд оров.
– Найзууд минь би эргэлзээгүй явахад хугацаа сунган хойшлуулахыг хүсээгүй. Би волкринуудтайгаа учрахыг тэсэн ядан хүлээж, тэдний том онгоцыг харж тавих асуулт дүүрэн байлаа. Гэвч бас үүний зэрэгцээ саатах явдал гараагүйг хэлэх байна. Гэвч яагаад гэж? Ройд бол өгөөмөр эзэн, сайн нисэгч. Бидэнтэй сайн харилцаж байгаа.
– Ингэхэд та түүнтэй уулзсан юм уу? Явах бэлтгэлээ зэхэж байхдаа барааг нь харсан уу? гэж Алис Нортвинд асуулаа.
– Бид намайг Авалонд байхад хэдэн удаа ярилцсан ч Ройд тойрог замд байсан. Би түүний царайг дэлгэцээр харсан.
– Тусгал бол компьютерийн үүсгэсэн юу ч байж болно. Би өөрийнхөө системээр таны дэлгэцэнд янз бүрийн царай гаргаж чадна гэж Ломми Торн хэлэв.
– Хэн ч Ройд Эрисийг хараагүй гэж үү. Тэр анхнаасаа л өөрийгөө нууц байлгаж гэж Кристоферис уулга алдав.
– Манай эзэн хувийн байдлаа халдашгүй байлгахыг хүсч байгаа юм гэж д’Бранин өгүүллээ.
– Зайлсхийж байгаа юм. Тэр юу нууж байгаа юм бол? гэж Линдран сөргүүлэв.
Меланта Жирл инээд алдахад бүх хүний харц түүний зүг чиглэсэнд толгой сэгсэрлээ.
– Ахмад Ройд бол хачин даалгаварт тохирсон этгээд хачин хүн. Та нарын хэн ч нууцлаг юманд дургүй юм уу? Бид хүн төрлөхтний дайнаас гадна хязгаарт огторгуйн цөмд байгаа гэж таамагласан харийн хөлөгнөөс гэрлийн жилд нисэж байхад харин та нар Ройдын хамрын байгаа төрхөөс болж сэтгэлээр унаж байх гэж гээд ширээн дээгүүр бөхийн шарзаа дүүргэв.
– Миний ээжийн зөв байж. Жирийн хүмүүс бол доогуур төрхийн хүн.
– Магадгүй бид Мелантаг сонссон нь дээр байх. Ройд ажил хэрэгтээ этгээд хачин боловч түүнийгээ бидэнд тулгаагүй гэж Ломми Том бодлогоширонгуй хэлэв.
– Энэ чинь л намайг эвгүйцүүлээд байна гэж Даннел сулхан гомдоллов.
– Бид харийн хүн юм уу гэмт хэрэгтэнтэй яваагаа бүгд мэдэж байгаа гэж Алис Нортвинд зарлалаа.
– Бархасвадь гэж нэг хүний гүвтнэх чимээ гарахад зенотек урт ширээний цаана улайгаад инээж байв.
Тэгтэл Тэйл Ласамер тавганаасаа сэмхэн өндийж хөхөрлөө.
– Харийн хүн гэнэ ээ гээд түүний цэнхэр нүд зугтах газар эрэх мэт урагш хойш зэрлэгээр эргэлдэв. Мариж-Блак хараал тавьж,
– Эмийн үйлчилгээ гарч гэж д’Бранинд түргэн хэлээд, – Би бүхээг рүү очиж ахин эм аваад ирье гэв.
– Юун эм бэ? Юу болоод байгаа юм? гэж Ломми Торн шаардав. Д’Бранин Ласамерын хий дэмийрэл болон хөлөг дотор хуралдаж буй айдсын тухай хэнд ч хэлээгүй байв.
– Аюул гэж Ласамер хэлээд дэргэдээ суусан Ломми руу эргэж мөнгөн цамцтай урт хумстай гараа бугуйд нь шигтгэн чанга зуурлаа. – Бид аюулд байна гэдгийг би чамд хэлж байна. Би үүнийг уншиж байна. Ямар нэг харийн. Тэр бидэнд муу юм хийх гэж байна. Цус, би цус харж байна гээд хөхөрснөө, – Та үүнийг амтлахгүй байна уу, Агата? Би бараг л цусны амтыг амталж байна. Энэ амтагдаж байна гэв.
Мариж-Блак бослоо.
– Түүний бие муу байгаа. Би хий юм харахыг нь болиулах гэж түүнийг тарьсан юм. Би явж илүүг авчиръя гээд хаалганы зүг явлаа.
– Түүнийг тарьсан гэнэ ээ? Тэр бидэнд ямар нэг юмны тухай анхааруулж байна. Та нар түүнийг сонсохгүй байна уу? Би энэ юу болохыг мэдэхийг хүсч байна гэж Кристоферис айдаст автан уулга алдав.
– Псионинээр биш эспероноор тариад үз дээ гэж Меланта Жирл зөвлөв.
– Надад юу хийхийг минь битгий заагаад бай, эмэгтэй минь.
– Уучлаарай гээд Меланта даруухан мөрөө хавчсанаа, – Гэхдээ би чамаас нэг алхмын урд байдаг. Эсперон түүний хий юм харуулахыг болиулж магадгүй тийм биз дээ? гэв.
– Тийм л дээ, гэхдээ...
– Бас түүний илрүүлсэн аюулдаа төвлөрөхөд тус болж болно биз дээ?
– Би эспероны үйлчилгээг сайн мэдэж байна гэж тэр эгдүүцлээ.
Меланта шарзны хундаган дээгүүрээ инээмсэглэв.
– Би чамайг мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин одоо намайг сонс. Та нар бүгд Ройдын тухайд санаа зовж байна. Та нар түүний нуугаад байгаа зүйлийг тэвчихгүй байна. Рожан долоо хоногийн турш элдэв юм зохиож тэднийхээ юунд ч итгэхэд бэлэн байна. Алис бухимдсандаа болоод хуруугаа огтолсон. Бид үргэлж маргалдаж байна. Айдас биднийг нэг баг шиг ажилуулахгүй байна. Үүнийг төгсгөл болгоцгооё. Маш амархан гээд Тэйл рүү заалаа.
– Энд нэгдүгээр зэрэглэлийн телепат сууж байна. Түүний хүчийг эспероноор нэмэгдүүлвэл манай ахмадын амьдралын түүхийг уншиж биднийг уйдтал хэлж өгөх байх. Энэ зуур бас хувийн чөтгөрөө эрхэндээ оруулж магадгүй.
– Тэр биднийг харж байна гэж телепат аяархан шахамдуу хоолойгоор хэлэв.
– Үгүй бид Тэйлийг мансууруулах ёстой гэж Кароли д’Бранин хэллээ.
– Кароли энэ хэдийн хязгаарыг давсан. Бид энэ хүүгийн айсан зүйлд санаа зовж байна. Бид Ройд Эрисийн нууцлаг явдлыг төгсгөл болгох хэрэгтэй. Даруйхан гэдэг нь Мелантагийн зөв гэж Кристоферис хэллээ.
– Бидэнд тийм эрх байхгүй гэж д’Бранин эсэргүүцэв.
– Бидэнд хэрэгтэй байна. Би Мелантаг зөвшөөрч байна гэж Ломми Торн хэлэв.
– Тийм гэж Алис Нортвинд батлахад хоёр хэл шинжээч толгой дохив.
Д’Бранин Ройдод өгсөн амлалтандаа харамсав. Тэд түүнд сонголт өгсөнгүй. Түүний харц сайкийнхтай тулгарахад санаа алдан, – Үүнийг хий. Түүнд эсперон өг гэв.
– Тэр намайг ална гэж Тэйл Ласамер хашгирлаа. Тэр хөл дээрээ дэвхрэн босоход Ломми Торн тайвшируулахыг хичээн гаран дээр нь дарахад, аягатай кофе шүүрэн авч нүүр лүү нь цацав. Түүнийг номхруулахын тулд гурван хүний хүч шаардав.
– Түргэлээрэй гэж телепатыг эсэргүүцэн тэмцэхэд Кристоферис зандарлаа.
Мариж-Блак чичрэн өрөөнөөс гарлаа.

***

Түүнийг эргэн ирэх үед бусад нь Ласамерыг ширээнд хүчээр дарж урт цагаан үсийг нь хойшлуулан хүзүүний артерийн судсыг нь ил гаргасан байв.
Мариж-Блак хажуу руу нь очлоо.
– Үүнийгээ зогсоо. Тэгэх хэрэг байхгүй гэх Ройдын дуу хадав.
Түүний дүрс урт ширээний хоймор дахь хоосон сандал дээр сууж байв. Мариж-Блак цочин эспероны ампультай тариагаа алдахад, Алис Нортвинд Ласамерын нэг гарыг тавив. Баригдсан хүн ухасхийсэнгүй. Ширээн дээр хүндээр амьсгаадан хэвтэж цайвар цэнхэр нүд нь Ройдын гэнэт биежин гарч ирсэн тусгал руу гөлрөв.
Меланта Жирл шарзныхаа хундагыг дээш өргөв.
– Та оройн хоолыг алгаслаа, ахмад аа.
– Ройд. Намайг уучлаарай гэж Кароли д’Бранин хэллээ.
Дүрс алсын хананаас харж,
– Түүнийг тавь. Хэрвээ та нар тэгтлээ миний хувийн амьдралыг сонирхоод байгаа юм бол би агуу нууцаа ярьж өгье гэж холбоогоор хэлэв.
– Тэр биднийг харж байна гэж Даннел хэллээ.
– Биднийг сонсож байж. Ингэхэд чи хэн юм бэ? гэж Нортвинд сэжиглэнгүй хэллээ.
– Надад хийн гаригийн тухай чиний таавар таалагдсан. Харамсалтай нь үнэн үүнээс хол. Би хижээл насны ердийн хомосапиенс. Хэрвээ яг таг хэрэгтэй бол жаран найман настай. Та нарын харж буй холограм бол олон жилийн өмнөх жинхэнэ Ройд Эрисийн дүр зураг юм. Би одоо нас хөгширсөн учир компьютерийн тооцооллыг ашиглан зочиддоо залуугийнхаа дүр зургийг үзүүлсэн юм.
– Өө. Тэгвэл яагаад нууц байсны учир уу? гэж Ломми Торн кофенд түлэгдсэн улаан царайтай хэлэв.
– Би өөрийнхөө түүхийг ээжээсээ авахуулан яръя. «Шөнийн нисэгч» бол түүний Ньюхолм онгоц засварын газар загварыг нь хийлгэсэн онгоц. Миний ээж бол чөлөөт худалдаачин алдартай нэгэн байсан. Тэр та нарын зарим нэг сонссон байж болох эндээс маш хол алсын зайтай Весс гаригт боолоор төрсөн. Тэр өөрийн багтай болох хүртэл өөрийнхөө замыг алхам алхмаар ахиж байлаа. Түүнд удалгүй аз таарч худалдааны замаар ер бусын ачаа тээвэрлэн сар, жил, хоёр жилийн хугацаатай явдаг болсон байв. Энэ нь илүү эрсдэлтэй алсын нислэгт бэлдэхэд тусалсан юм. Миний ээж өөрийгөө болон багийнхнаа гэртээ эргэн ирэхэд санаа зовдоггүй байв. Онгоц нь түүний орон гэр байлаа. Тэр Вессийн тухай гарсан даруйдаа мартаж нэг очсон газартаа хоёр дахин очихоос зайлсхийдэг байв.
– Адал явдлын эрэлчин гэж Меланта Жирл хэлэв.
– Үгүй ээ. Миний ээж хүмүүст дургүй байсан юм. Үүгээр ч зогсохгүй багийнхан нь түүнд дургүй тэр ч гэсэн тэдэнд дургүй байлаа. Түүний хамгийн том мөрөөдлийн нэг нь багийнхнаас бүхэлд нь өөрийгөө чөлөөлөх явдал байсан. Тэр хангалттай баян болмогц үүнийгээ гүйцэтгэсэн. Үр дүнд нь «Шөнийн нисэгч» бий болсон юм. Тэр Ньюхолмоос хөөрснийхөө дараа хэзээ ч хүний биед гар хүрэх юм уу, гаригийн гадаргуу дээгүүр бууж байгаагүй. Тэр бүх ажил хэргээ одоо минийх болсон өрөөнөөс явуулж дэлгэцээр болон холбоогоор харьцаж байв. Та нар түүнийг галзуу гэх байх л даа. Та нарын зөв гээд Ройд сулхан инээмсэглэв. – Тэр тусгаарлагдсаныхаа дараа ч гэсэн сонирхолтой амьдралыг туулсан. Түүний үзсэн ертөнцүүд, Кароли! Түүний харсан зүйлийг ярих юм бол чиний зүрх дэлбэрэх байсан даа. Гэвч тэр бичлэгийнхээ ихэнхийг бусад хүмүүс үхсэнийх нь дараа ашиглахаас айн устгасан юм. Түүнд энэ таалагдаж байсан.
– Харин чамд? гэж Алис Нортвинд асуулаа.
– Тэр ядаж ганц хүнд хүрч гээд Линдран инээмсэглэв.
– Би түүнийг ээж гэж дуудах ёсгүй. Би түүний клонийн хувилбарын үр дүн. Гучин жил энэ онгоцонд ганцаар ниссэнийхээ дараа тэр уйджээ. Би түүний нөхөр болон хайрт нь байлаа. Тэр намайг төгс хийсэн юм. Хүүхэд асрах тэвчээр байхгүй болохоор өөрөө намайг өсгөхийг хүсээгүй. Хувилж дууссаны дараа намайг өсгөх хоргонд хийж үр хөврөлийн компьютер луугаа залгасан. Энэ миний багш байлаа. Төрөхөөс өмнө болон дараа нь. Би зүй ёсоор ч төрөөгүй. Жирийн хүүхэд төрснөөс удаан хугацааны дараа ч би хоргон дотроо үлдэж өсөж том болон удаанаар суралцаж хоолой дундуур амьдран мөрөөдөж байв. Би түүний тэнцэх хань болж чадна гэж шийдсэн бэлгийн бойжилт дуусах насандаа сул тавигдсан юм.
– Ямар аймшигтай юм бэ. Ройд найз минь би мэдсэнгүй гэж Кароли д’Бранин хэлэв.
– Намайг уучлаарай, ахмад аа. Та хүүхэд насаа дээрэмдүүлсэн байна гэж Меланта Жирл өгүүллээ.
– Би хүүхэд насаа болон түүнийг ч гэсэн хэзээ ч санадаггүй. Түүний төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Тэр намайг хувилснаас хэдэн сарын дараа үхэж би хоргон дотроо хэвээр хоцорсон. Ээж хөлөг онгоцыг ийм тохиолдолд програмчилсан байсан. Онгоц жолоочгүй унтарч компьютер намайг хүн болгох хүртэл сансрын уудамд арван нэгэн жилийн турш тэнүүчилсэн юм гээд зогсож инээмсэглэв. – Би компьютер намайг хүн болгох хүртэл гэж хэллээ. Тэгэхээр компьютер намайг одоо ямар байгаа хүн болгосон юм. Ийм учраас би «Шөнийн нисэгч»-ийг өвлөж авсан юм даа. Би төрснийхөө дараа хэдэн сарын турш онгоцыг хэрхэн жолоодох болон өөрийнхөө гарал үүслийн талаар мэдэж авсан юм.
– Гайхалтай гэж Кароли д’Бранин хэлэв.
– Тиймээ гэвч энэ чиний ямар учраас тусгаарлагдсан болох учрыг чинь тайлбарлахгүй байна гэж хэл шинжээч Линдан эсэргүүцлээ.
– Тэгэлгүй яахав. Ахмад аа та бага сайжруулсан загварт цааш нь хэдэн зүйл тайлбарлаж өгөхгүй юу? гэж Меланта Жирл хэлэв.
– Ээж минь гариг ертөнцийг үзэн яддаг байсан юм. Тэр өмхий үнэр, бохир, бактер, цаг агаар болон хүмүүсийн барааг харахаас үзэн яддаг байсан. Тэр бидэнд аль болох өө сэвгүй ариутгасан орчин бүтээсэн. Тэр таталцлын хүчинд бас дургүй байсан. Эрт цагт чөлөөт худалдаачин байх цагаас авахуулан жингүйдэлд дассан учраас үүндээ дуртай. Тиймээс би ийм нөхцөлд өсч том болсон юм.
– Миний биед дархлалын систем, өвчин эсэргүүцэх чадварын юу ч байхгүй. Та нарын хэн нэгэнд хүрэх тохиолдол намайг алж эсвэл хүнд өвчин тусгаж болно. Булчин шөрмөс минь сулхан, ухаан хатангир. «Шөнийн нисэгч»-н таталцлын хүч одоо та нарын тав тухын төлөө үйлчилж байгаа болохоос биш миний төлөө биш. Миний хувьд энэ зовлон шаналал авчирдаг. Энэхүү агшинд миний жинхэнэ бие хөвдөг сандалд суугаад агаарт хөөрч байна. Бие минь өвдсөн хэвээр дотор эрхтэн минь гэмтэл авсан байж магадгүй. Ийм учраас би барагтай зорчигч авдаггүйн шалтгаан юм.
– Чи ээжийнхээ хүн төрлөхтнөөс зугтах бодлыг хуваалцан аваа юу? гэж Мариж-Блак асуулаа.
– Би аваагүй. Би хүмүүст дуртай. Би хэн болохоо зөвшөөрдөг ч надад сонголт байгаагүй. Би хүний амьдралыг зөвхөн туршлагаар олж авсан. Шинэ мэдлэг өгч болох бичлэг, холограмын дүрс, уран зөгнөл, жүжиг, түүх гээд бүх төрлийн номыг уншдаг байлаа. Би мөрөөдлийн тоосон дунд туршлага судалсан. Би хэдэн удаа зорчигч авахыг оролдсон. Тэдгээр тохиолдолд тэдний амийг өөрийнхөөсөө дутуугүй хариуцаж байлаа.
– Хэрвээ чи онгоцоо үргэлж жингүйдэлд байлгах юм бол олон зорчигч авч чадна гэж Ломми Торн хэлэв.
– Энэ үнэн. Би оролдсон ч ихэнх гаригийн хүмүүс миний таталцлын хүчинд дургүй байдгийн адил жингүйдэлд тухгүй байдаг юм. Таталцлын хүчийг ашиглахгүй бол аялалын ихэнхийг өвдөх юм уу мансууран өнгөрүүлж бас зорчигчидтойгоо орооцолдоно. Би сандал дээрээ өмсгөлтэйгээ байдаг юм. Иймээс оролцоогоо аль болох цөөрүүлэх хэрэгтэй. Би тахир дутуу болохоор алсаас харьцахыг эрхэмлэдэг. Энэ миний зорилгод тохирохгүй. Би тусгаарлагдахыг илүүд үздэг. Харин зорчигчид авах үедээ харийнхныг судалдаг юм.
– Харийнхан гэнэ ээ? гэж Нортвинд ойлголгүй асуув.
– Та нар миний хувьд харийнхан гэж Ройд хариуллаа.
«Шөнийн нисэгч»-н амралтын өрөөнд нам гүм тогтов.
– Болсон явдалд уучлаарай, анд минь. Бид чиний хувийн хэрэгт оролцох ёсгүй байж гэж Кароли д’Бранин хэлэв.
– Уучлаарай гэж Агата Мариж-Блак бувтнаснаа хөмсөг зангидан эспероноо тарианы үүрэнд буцааж хийлээ. – Сайхан үг хэдий ч үнэн үү? Бидэнд баталгаа байхгүй хэвээр байна ердөө л шинэ түүх. Холограм Бархасвадь гаригаас ирсэн амьтныг дүрсэлж компьютер дайны гэмт хэрэгтнийг хялбархан өөрчилж чадна. Бидэнд түүний хэлсэн үгийг батлах ямар ч арга алга. Үгүй ээ, бидэнд нэг арга байгаа юм байна аа гээд тэр ширээн дээр хэвтэж буй Тэйл Ласамерын зүг түргэн хоёр алхаж, – Түүнд эмчилгээ хэрэгтэй байхад харин бидэнд баталгаа хэрэгтэй байгаа болохоор ийм хол явсны дараа зогсох ямар хэрэг байгаа юм бэ. Бид энэ бүх сэтгэлийн зовлонг нэг мөр эцэс болгож болно шүү дээ гээд телепатын толгойг хажуу тийш болгон артерийн судсыг олж тарианы буугаа тулгав.
– Агата. Тэгэх гэж санахын ч хэрэггүй... бид үүнийг тэвчихгүй бол одоо Ройд...? гэж Кароли д’Бранин дуу алдав.
– Үгүй ээ. Зогс. Би тушааж байна. Энэ бол миний хөлөг онгоц. Зогсохгүй бол... гэж Ройд хэлэв.
– Зогсохгүй бол яана гэж? гээд буу чанга исгэрэхэд телепатын хүзүүн дээр улаан цэг гарлаа.
Ласамер тохойгоо тулан хагас өндийн суухад Мариж-Блак ойртов.
– Тэйл Ройд дээр төвлөр. Чи үүнийг чадна. Бид бүгд чамайг хэр сайн болохыг мэдэж байгаа. Жаахан хүлээвэл эсперон чамд бүгдийг нээж өгөх болно гэж мэргэжлийнхээ хамгийн чадварлаг өнгөөр хэллээ.
Тэйлийн цэнхэр нүд дуниартжээ.
– Хангалттай ойрхон биш. Би шалгагдсан. Та нар намайг сайн гэдгийг мэдэж байгаа. Гэвч би ойрхон гээд чичирлээ.
Агата түүнийг тэврэн тайтгаруулав.
– Эсперон чамд орон зай нээж өгнө, Тэйл. Өөрийнхөө хүчтэй болж буйг мэдэр. Чи үүнийг мэдэрч байна уу? Бүх зүйл тод болж байгаа биз дээ? гэж тайтгаруулан хэлэв. – Чи миний бодлыг сонсож байна уу? Би чамайг тэгж байгаа гэдгийг мэдэж байна. Гэсэн ч үүнийг тоох хэрэггүй. Бусдыг нь ч гэсэн орхи. Бүх яриа хөөрөө, бодол, хүсэл, айдсыг орхи. Бүгдийг нь хажуу тийш тавь. Одоо аюулын тухай санаж байна уу? Санаж байгаа биз? Түүнийг хайж ол, Тэйл. Аюулыг хайж ол. Хананаас цаадхыг харж бидэнд ханын цаана байгаа юу байгааг хэлээч. Бидэнд Ройдын тухай хэл. Тэр үнэнийг хэлсэн үү? Бидэнд хэл. Чамайг сайн болохыг бид бүгд мэдэж байгаа. Чи бидэнд хэлж чадна гэж бараг ховсдох шахам хоолойгоор хэлэв.
Тэйл гарыг нь түлхээд өндийн суулаа.
– Би мэдэрч байна гээд нүд нь гэнэтхэн тод болов.
– Ямар нэг юм... миний толгойг өвтгөөд байна. Би айж байна!
– Айх хэрэггүй. Эсперон чиний толгойг өвтгөхгүй энэ зөвхөн чамайг илүү дээр болгоно. Бид энд бүгд чамтай байна. Айх хэрэггүй гээд хөмсгийг нь илж,
– Бидэнд юу харснаа хэлээч гэлээ.
Тэйл Ласамер Ройдын дүрс рүү айсан бяцхан хөвгүүний нүдээр харж доод уруулаа хэлээрээ долоов.
– Тэр бол... гэснээ түүний тархи дэлбэрлээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.18.16 10:49 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.21.15 7:15 pm
Posts: 24
Neeree Sandkingsee duusgahgui yumu


Top
   
PostPosted: Mar.19.16 12:04 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
:|

_________________
:f01:


Last edited by croft on Mar.19.16 3:50 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.19.16 1:12 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 155
сонирхолтой мартин өвөө 35 жилийн өмнө үнэхээр мундаг зөгнөлт зохиолч байж.хий үзэгдэл ид шид үлгэр домгийг зохиолдоо их оруулдаг хүн гэж бодож байтал шинжлэх ухааны зөгнөлт зохиол нь гайхалтай юм


Top
   
PostPosted: Mar.19.16 1:18 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн

Joined: Mar.14.16 6:33 pm
Posts: 204
монголд ингэж чөлөөтэй сэтгэдэг зохиолчид байдаг бол уу


Top
   
PostPosted: Mar.19.16 2:04 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Энэ орчуулахад бэрх их ярвигтай үгтэй зохиол юм. Одоо л хамаг гол үйл явдал нь эхэлж байгаа юм байна.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.20.16 12:29 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 155
үйл явдал нь одоогоос 10 мянган жилийн ирээдүйд болж байгаа бололтой


Top
   
PostPosted: Mar.20.16 12:45 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Үймээн сандраан болов.
Телепатчийн толгой маш хүчтэй дэлбэрсэн тул тэд бүгд мах, цус, ясны хэлтэрхий өөдөст будагдлаа. Бие нь ширээн дээр түсхийн унахад хүзүүнийх нь артерийн судаснаас хүрэн улаан цус шүршигдэн, үе мөч нь эв хавгүй татвалзав. Ласамерын толгой байхгүй болсон ч бие нь хөдлөхөө больсонгүй.
Тэйлд хамгийн ойрхон зогсож байсан Агата Мариж-Блак тарилгын буугаа унагаад амаа ангайн зогслоо. Тэр хүний мах, цус, тархинд будагджээ. Баруун нүднийх нь дор урт нарийхан яс арьсанд зоогдож цус нь телепатчийнхтай холилдон урсана. Агата үүнийг мэдсэнгүй.
Рожан Кристоферис арагш унаснаа хөл дээрээ босон хана налан зогслоо.
Даннел хамаг чадлаараа бахирахад, Линдран цусанд будагдсан хацар дээр нь алгадаж дуугүй болгов.
Алис Нортвинд өвдөг сөхрөн унаад хачирхалтай хэлээр мөргөл зальбирлаа.
Кароли д’Бранин хөдөлгөөнгүй суусан хэвээр нүдээ анивчин гартаа барьсан аягатай шоколадаа таг мартжээ.
– Ямар нэг юм хийгээч. Хэн нэгэн ямар нэг юм хийгээч гэж Ломми Торн гоншигнов. Ласамерын өрөөсөн гар сул татвалзан түүнийг шүргэхэд орилон цааш болов.
Меланта Жирл шарзны хундгаа хажуу тийш нь түлхэж,
– Биеэ барь. Тэр үхсэн болохоор чамд гэм хийхгүй гэж зандарлаа.
Бүгд түүний зүг дэрхийн харсан ч зөвхөн д’Бранин, Мариж-Блак хоёр хөшсөн хэвээр үлдэв. Меланта гэнэтхэн Ройдын дүрс алга болсныг ойлгон тушаал өглөө.
– Даннел, Линдран, Рожан гурав цогцсыг далдлах даавуу юм уу ямар нэг юм олж авчран эндээс аваад яв. Алис, Ломми та хоёр ус, алчуур аваад ир. Бид цэвэрлэгээ хийнэ гээд Меланта д’Бранины дэргэд очиход бусад нь түүний хэлснийг биелүүлэхээр ухасхийв.
– Кароли чи зүгээр үү? Кароли гээд тэр гараа мөрөн дээр нь зөөлөн тавилаа.
Д’Бранин түүн рүү саарал нүдээ анивчин дээш харав.
– Би юу... тиймээ, тийм. Би түүнд битгий тэг гэж хэлсэн, Меланта. Би түүнд хэлсэн.
– Тиймээ, чи хэлсэн гэж Меланта Жирл хэллээ. Тэр түүнийг тайвшируулан мөрөн дээр нь алгадаад ширээ тойрон Агата Мариж-Блак руу явав.
– Агата гэж дуудахад хариу өгсөнгүйд биеийг нь сэгсэрсэн ч ямар ч нэмэр болсонгүй. Нүднийх нь харц хоосон байв.
– Тэр цочирдолд орсон байна гээд Меланта хацарт нь зоогдсон ясны хэлтэрхийг хөмсөг зангидан харснаа царайг нь алчуураар арчиж, ясыг болгоомжтой сугалж авлаа.
– Бид цогцсыг яах вэ? гэж Линдран асуув. Тэд даавуу олж хучжээ. Цогцос татвалзахаа больсон ч цус шүүрсэн хэвээр бүтээсэн даавуу час улаан болжээ.
– Ачааны хэсэгт хий гэж Кристоферис хэлэв.
– Үгүй ээ цэвэрхэн биш. Тэнд ялзрана гээд Меланта бодсоноо, – Комбинзаныг нь өмсгөөд хөдөлгүүрийн хэсэг рүү буулга. Хавхлагаар гаргаад нэг газар нь уячих. Хэрэгтэй бол даавууг нь ураарай. Хөлгийн тэр хэсэг тусгаарлагдсан орчин. Тэнд байсан нь дээр гэв.
Кристоферис толгой дохиход тэд гурвуул хөдөлж Ласамерын цогцсыг дундаа дамжлан явлаа. Меланта Мариж-Блак руу хальт эргэх агшинд ширээн дээрх цусыг даавууны өөдсөөр арчиж байсан Ломми Торн гэнэт хүчтэй огиулж гарлаа. Меланта хараал тавьснаа,
– Хэн нэгэн түүнд туслаач гэв.
Кароли д’Бранин эцэст нь сэхээ орсон бололтой. Тэр босч Ломмигийн гараас цус болсон алчуурыг аваад бүхээг рүү нь буцааж дагуулан явлаа.
– Би үүнийг ганцаараа хийж чадахгүй гэж Алис Нортвинд гонгиноод ширээнээс зэвүүцсэндээ эргэв.
– Тэгвэл надад тусал гэж Меланта хэллээ. Нортвинд тэр хоёр хамтдаа Агатаг зөөх чирэхийн хооронд амралтын өрөөнөөс гаргаж, цусыг нь цэвэрлэн хувцсыг нь тайлаад эмнийх нь нэгээр тайвшируулан унтуулав. Дараа нь Меланта тариаг авч Нортвинд, Ломми Торн хоёрыг дунд зэрэг, Даннелд хүчтэй тунгаар тайвшируулах эм тарив.
Тэд хоорондоо ахин уулзах хүртэл гурван цагийн хугацаа өнгөрөв.

***

Үлдсэн хүмүүс хамгийн том ачааны хэсэгт цуглахад гурав нь дүүжин орон дээрээ байв. Найман хүнээс долоо нь байлаа. Агата Мариж-Блак ухаан ороогүй хэвээр цочирдол, гүн сааталд орсны алин эсэхийг хэн ч мэдсэнгүй. Үлдсэн нь сэхээ орсон ч цонхигор царай, сэтгэл зовсон төрхтэй байв. Бүгд хувцсаа сольж, Алис Нортвинд хүртэл хуучныгаа тайлан мөн адил ижилхэн шинэ комбинзан өмсчээ.
– Би ойлгосонгүй. Би ойлгосонгүй юу болсныг... гэж Кароли д’Бранин хэлэв.
– Ройд түүнийг алсан. Түүний нууц нь илрүүлэгдэхийн даваан дээр ирэхэд... хэдэн хэсэг болгон дэлбэлсэн. Бид бүгд харсан гэж Нортвинд гашуунаар хэллээ.
– Би үүнд чинь итгэхгүй байна. Би итгэхгүй. Ройд бид хоёр та нарыг унтаж байх үед чинь олон шөнө хоорондоо ярилцсан. Тэр эелдэг, сониуч, зөөлөн сэтгэлтэй хүн. Дээрээс нь мөрөөдөгч. Тэр волкрины тухай ойлгож байгаа. Тэр ийм юм хийхгүй. Хийхгүй гэж Кароли д’Бранин шаналсан хоолойгоор үглэлээ.
– Түүний дүрс болсон явдлын үеэр тэр даруй алга болсон. Үүнээс хойш юм ярихгүй байгааг нь анзаарахгүй байна уу гэж Линдран хэлэв.
– Бидний хэн нь ч юм ярихтай манатай байна. Би юу болсныг мэдэхгүй хэдий ч Каролигийн талд байна. Бидэнд ахмад Тэйлийн үхэлд буруутай гэдгийн баталгаа байхгүй. Тэнд бидний ой ухаан хүрэхгүй нэг юм болсон гэж Меланта Жирл хэллээ.
– Баталгаа гэнэ ээ хэмээн Алис Нортвинд басамжлан дуугарав.
– Үнэнийг хэлэхэд би хэн нэгэн үүнд хариуцлага хүлээнэ гэдэгт итгэлгүй байна. Түүнд эсперон өгөх хүртэл юу ч болоогүй. Үүнд эм буруутай байж болох уу? гэж Меланта цааш тэвдэлгүй үргэлжлүүлэв.
– Эм харш нөлөөтэй гэж Линдран хэллээ.
Рожан Кристоферис хөмсөг зангидав.
– Энэ миний салбар биш ч гэлээ би үгүй гэж бодож байна. Эсперон бие болоод сэтгэл зүйн хувьд харш нөлөө үзүүлэх маш хүчтэй ч тийм лав биш.
– Тэгвэл юу гэж? Юу түүнийг алсан хэрэг вэ? гэж Ломми Торн асуув.
– Түүний үхлийн шалтгаан өөрийнх нь авъяас байсан байх. Эргэлзээгүй эм нөлөөг нь өсгөн нэмэгдүүлсэн. Тэгээд ч түүний үндсэн чадвар болох телепатын мэдрэмжийн зэрэгцээ эсперон бас түүний далд нуугдмал чадваруудыг нэмэгдүүлсэн байх гэж зенобиологич хэллээ.
– Яг ямар? гэж Ломми шаардахад,
– Биоконтрол, алсын зайнаас удирдах гэх мэт гэв.
Тэгтэл Меланта Жирл түүнээс хол түрүүлэн,
– Эсперон ямар ч тохиолдолд цусны даралтыг нэмэгдүүлдэг. Хэрвээ тархины даралтыг нэмэгдүүлвэл биеийн бүх цус толгой руу шахагдана. Үүнтэй нэг зэрэг богино хугацааны вакуум орчин үүсгэж тархины даралтыг буулгасан байна. Энэ тухай бодоод үз гэлээ.
Тэд энэ тухай бодож үзэхэд хэнд нь ч таалагдсангүй.
– Хэн ийм юм хийдэг байна аа. Өөрөө бий болгосноос болоод авъяас нь хяналтаас гарсан байх гэж Кароли д’Бранин хэллээ.
– Эсвэл агуу авъяас нь урдаас эргэсэн гэж Алис Нортвинд зөрүүдлэн хэлэв.
– Ямар ч телепатч хүн түр ч атугай хугацаанд бусдын бие, ухаан, сүнсийг эзэмдэх чадвар байхгүй.
– Яг тийм. Хүн-телепат биш гэж булиа зенотек хэллээ.
– Ахиад л хийн гаригийн хүмүүс үү? гэж Ломми Торн даажигнав.
Алис Нортвинд түүн рүү доошоо харав.
– Надад Крейгийн мэдрэмжтэнгүүд болон гитянкигийн сүнс сорогч зэрэг олон нэр толгойд орж ирж байгаа ч тэдний аль нь ч хэрэггүй юм. Надад зөвхөн «Хранганы ухаан» гэсэн ганцхан нэр орж ирж байна.
Энэ бодол сэтгэл түгшээхэд «Хранганы ухаан»-ы дайсагнасан агуу хүч «Шөнийн нисэгч»-ийн удирдлагын өрөөнд нуугдаж байна гэхээс бүгд чимээгүй болж эвгүйцэхэд Меланта Жирл нам гүмийг тохуурхсан инээдээрээ эвдэв.
– Чи сүүдрээс хүртэл айх юмаа, Алис. Чи утгагүй юм яриад байгаагаа жаахан бодоод үзвэл ойлгоно. Энэ тийм ч түгшээхгүй байх гэж бодож байна. Чи зенологич харин бусад чинь харь хэл судлаач, физилоги, биологи, технологийн мэргэжилтэнгүүд. Итгэхэд бэрх юм. Бид Хөгшин Хрангатай мянган жилийн турш тулалдсан «Хранганы ухаан»-тай хэзээ ч амжилттай холбогдож байгаагүй. Хэрвээ Ройд Эрис Хранган юм бол Сүйрлээс хойш хэдэн зууны туршид тэдний харилцааны чадвар илэрхий сайжирсан байна.
– Чиний зөв. Би цухалдаж гээд Алис Нортвинд улайлаа.
– Анд нөхөд минь бид сандрал хийрхэлд автах ёсгүй. Аймшигтай явдал тохиолдож нөхдийн минь нэг ямар учраас гэдэг нь мэдэгдэхгүй үхлээ. Үүнийг тодруулах хүртэл зөвхөн цааш явахаас өөр замгүй. Гэм буруугүй хүний эсрэг яаран дайрах цаг алга. Бид Авалонд эргэн очсон хойноо болсон явдлыг шалгуулж болох юм. Цогцсыг үзлэгт хадгалсан биз дээ? гэж Кароли д’Бранин хэлэв.
– Бид түүнийг хөдөлгүүрийн өрөө лүү орох хаалтны цаана хийсэн. Тэнд байгаа гэж Даннел хэллээ.
– Буцаж очсон хойно сайн шинжлүүлье гэж д’Бранин хэллээ.
– Даруйхан шалгуулах хэрэгтэй. Эрист онгоцоо эргүүл гэж хэл! хэмээн Нортвинд шавдуулав.
Д’Бранин цохилтонд оржээ.
– Гэхдээ волкринууд! Хэрвээ миний тооцоо зөв бол бид тэдний тухай мэдэхэд долоо хоног гаруйн хугацаа байна. Буцаж явахад зургаан долоо хоногийн хугацаа орох болно. Ганцхан долоо хоног нэмэгдлээ гэхэд тэдний байдаг эсэхийг тодруулна биз дээ. Тэйл үхлээ зүгээр нэг хоосон өнгөрөөхийг хүсээгүй байх.
– Тэйл үхэхээсээ өмнө харийнхан болон аюулын тухай дэмийрч байсан. Харин бид харийнхантай уулзахаар явж байна. Тэд аюултай бол яах болж байна? Волкринууд «Хранганы ухаан»-аас илүү хүчтэй байгаад тэд уулзаж, судалж, ажиглуулахыг хүсэхгүй бол яах болж байна. Тэгвэл яах болж байна, Кароли? Чи энэ тухай бодож үзсэн үү? Чиний зарим түүхэнд волкринуудтай таарсан овгуудад аймшигтай юм тохиолдсон тухай гардаг биз дээ? гэж Нортвинд дургүйцэв.
– Домог бол мухар сүжиг гэж д’Бранин хэлэв.
– Нэг домогт Финдийгийн бүхэл бүтэн овог алга болсон байсан гэж Рожан Кристоферис өлгөн авлаа.
– Бид бусдын айдаст итгэх ёсгүй гэж д’Бранин маргав.
– Эсвэл түүх чинь ямар ч утгагүй байвал чи үүний төлөө эрсдэлд орох уу? Би хувьдаа орохгүй. Юуны төлөө гэж? Чиний эх сурвалж уран зөгнөл, хэтрүүлэг, буруу юм уу эсвэл тайлбар тооцоо чинь алдаатай байж болно. Волкринууд бидний очих газар байхгүй бол яах болж байна гэж Нортвинд хэлэв.
– Аан тэгвэл би ойлголоо. Тэгвэл бид тэднийг байхгүй юм уу аюултай байж магадгүй учраас очихгүй байх хэрэг үү гэж Меланта Жирл хэлэв.
Д’Бранин инээмсэглэхэд, Линдран инээд алдав.
– Инээдтэй биш байна гэж Алис Нортвинд уурсан хэлсэн ч цааш маргасангүй.
– Үгүй бид ямар ч аюулд байлаа гэсэн волкриныг хайхад саад болохгүй. Тэгээд ч бид энэ волкринуудын төлөө ийм алс зай туулсан болохоор би хувьдаа сонирхож байна гээд Мелатна тэдэн рүү ээлжлэн харахад хэн ч үг дуугарсангүйд, – Тэгэхээр бид замаа үргэлжлүүлнэ гэв.
– Харин Ройд? Бид түүнийг яах болж байна? гэж Кристоферис асуулаа.
– Бид юу хийж чадах юм бэ? хэмээн Даннел хэлэв.
– Ахмадтай урьдын адил харилцана. Бид түүнтэй нээлттэй харилцах ёстой. Хэрвээ Ройд ний нуугүй ярилцахыг хүсвэл магадгүй үүгээрээ бидний санаа зовоож байсан зарим нууцыг тайлах байх гэж Меланта шийдэмгий хэлэв.
– Тэр бидэн шиг цочирдож эмээсэн биз, андууд минь. Магадгүй бид түүнийг буруутгаж гэм хийхийг оролдоно гэж эмээж ч байж магадгүй гэж д’Бранин хэлэв.
– Бид түүний хөлгөөс тусгаарласан хэсгийг цөм цохин орж, өшилөж хашгируулан чирж гаргах ёстой гэж бодож байна. Бидэнд багаж зэвсэг байна. Тэгвэл бүгдийн айдсыг түргэн дуусгана гэж Кристоферис хэллээ.
– Тэгвэл энэ Ройдыг ална. Тэгээд ч тэр биднийг зогсоохын тулд бүхнийг хийнэ. Хөлөг түүний мэдэлд байгаа. Тэр биднийг дайсан нь болж хувирвал үүнийг ашиглах болно гээд Меланта толгойгоо сэгсэрлээ.
– Үгүй дээ, Рожан бид Ройд руу дайрахгүй. Бид түүнийг тайвшруулах хэрэгтэй. Хэрвээ та нар түүнтэй ярилцахыг хүсэхгүй байгаа бол би үүнийг хийнэ гээд тэр өөр ямар ч хүн гарсангүйд, – За яахав. Би та нарыг ямар ч тэнэг хуйвалдаан зохиохыг хүсэхгүй байна. Явж өөрсдийн ажилдаа орцгоо. Ердийн юм шиг байгаарай гэв.
Кароли д’Бранин толгой дохин зөвшөөрлөө.
– Цөмөөрөө Ройд, хөөрхий Тэйл хоёрыг санаанаасаа авч хаян өөрсдийнхөө ажил бэлтгэлд төвлөрцгөөе. Манай мэдрэгч төхөөрөмжүүд удахгүй ердийн сансарт ороход тарахад бэлэн байгаа. Тэгвэл бид эрснээ хурдан олно. Бид волкрины тухай бүх юмыг мэдэх ёстой гээд Кароли хэл шинжээчид рүү эргэн бэлтгэл ажлын тухай ярилцсанаа богино хугацааны дараа волкрины тухай ярианд эргэн ороход багийнхны айдас бага зэрэг намдсан байлаа.
Ломми Торн үүнийг чимээгүй сонсон сууж байснаа эрхий хуруугаараа бугуйны төхөөрөмжөө үрэхэд хэн ч түүний нүдэн дэх бодлогоширсон харцыг ажигласангүй.
Ройд Эрис хүртэл харсангүй.

***

Меланта Жирл амралтын өрөөнд ганцаар эргэн ирэв.
Хэн нэгэн гэрэл унтраажээ.
– Ахмад аа? гэж тэр аяархан дуудлаа.
Ройд бүүдгэр гэрэлтсэн цонхигор гарч ирэхэд харц нь урьд өмнө огт харж байгаагүй төрхтэй байлаа. Хувцас нь сиймхий агаад хуучны загвар бүхий цагаан гандсан хөх өнгөтэй байв.
– Сайн уу, Меланта гэж холбооноос аяархан хоолой хэлэхэд дүрс үгтэй ижил амаа хөдөлгөв.
– Та сонссон уу, ахмад аа?
– Тиймээ гээд түүний хоолойнд гайхсан өнгө цухалзав. – Би «Шөнийн нисэгч»-ийнхээ бүх юмыг харж сонсдог, Меланта. Зөвхөн амралтын өрөөнд болон зөвхөн холбоо дэлгэцээр ч биш. Чи үүнийг хэр удаан хугацааны өмнө мэдсэн юм бэ?
– Мэдсэн гэнэ ээ? гээд Меланта инээмсэглэв. – Чиний Алисын хийн гаригийн тухай хэлэх үед. Тэр шөнө холбоо байгаагүй. Чамд мэдэх боломж байхгүй байсан. Үгүй бол...
– Би урьд нь хэзээ ч алдаа хийж байгаагүй. Би Каролид хэлэхдээ хашир хянамгай байсан. Намайг уучлаарай. Би сэтгэлийн дарамтанд байлаа.
– Би танд итгэж байна, ахмад аа. Гэсэн ч энэ хамаагүй. Намайг сайжруулсан загвар болохыг санаж байгаа биз дээ? Би долоо хоногийн өмнө тааварласан.
Энэ удаад Ройд юу ч хэлсэнгүй. Тэгснээ:
– Чи хэзээ намайг тайвшруулах юм бэ? гэв.
– Би одоо тайвшруулж байна. Чамд тайвшруулагдсан сэтгэл төрөхгүй байна уу?
Дүрс сүүмгэр мөрөө хавчив.
– Кароли та хоёр намайг тэр хүнийг алсан гэж бодохгүй байгаад баяртай байна. Үгүй бол би айх байлаа. Нөхцөл байдал хяналтнаас гараад байна, Меланта. Тэр яагаад намайг сонссонгүй вэ? Би Каролид түүнийг эмийн нөлөөнд байлга гэж хэлсэн. Би Агатад түүнд битгий тарь гэж хэлсэн. Би тэдэнд анхааруулсан.
– Тэд ч гэсэн айгаад байгаа юм. Чи тэднийг аймшигтай төлөвлөгөөгөө хамгаалахын тулд айлгасан гэж эмээж байгаа. Би мэдээгүй. Энэ миний буруу байсан. Би тэр эспероныг тарь гэж хэлсэн. Үүгээрээ Тэйлийг тайвшруулж бидэнд чиний тухай хэлэх байх гэж бодсон. Би сонирхсон юм гээд хөмсөг зангидсанаа, – Үхлийн сониуч зан. Одоо миний гар цусанд хутгалдлаа гэв.
Меланта амралтын өрөөний харанхуйд нүд дасав. Холграпын сүүмэлзсэн гэрэлд ширээн дээр болсон явдлын газар ширээн дээр хатсан цусны хар судал аяга, таваг, цайны гүц, шоколадан дээр үсэрсэн байв. Түүнчлэн сулхан дуслах чимээ гарахад цус, кофены алин эсэх болохыг мэдсэнгүй. Бие нь агзасхийн чичирлээ.
– Надад энд байх таалагдахгүй байна.
– Хэрвээ чи явмаар байвал би явах газар луу чинь хүргэж өгье.
– Үгүй ээ. Би үлдэнэ. Ройд би чамайг бидний очих газар байхгүй байсан нь дээр гэж бодож байна. Хэрвээ чи хараанаас далд чимээгүй байвал ярилцаж болно. Би чамаас хөлгөөр нэг тархсан дэлгэцүүдээ унтраахыг гуйж байна. Амралтын өрөөнөөс бусад газар. Тэгвэл бусад маань сэтгэл тайвшрах болно.
– Гэхдээ тэд мэдэхгүй.
– Тэд мэднэ. Чиний хийн гаригийн тухай ярьсныг бүгд сонссон. Зарим нь юу болсныг одоо багцаалсан байх.
– Хэрвээ би чамд холбоогоо тасалсан гэж хэлвэл чи үүнийг үнэн эсэхийг мэдэхгүй.
– Би чамд итгэж байна гэж Меланта Жирл хэллээ.
Нам гүм болов. Дүрс түүн рүү харлаа.
– Чиний хүслээр болог. Бүгдийг нь унтраая. Одооноос би зөвхөн энд харж сонсож байх болно. Харин Меланта чи тэднийг хянаж байна гэж амлаач. Миний өрөө рүү нэвтрэх гэсэн ямар ч төлөвлөгөө, нууц хуйвалдаан байх ёсгүй. Чи үүнийг хийж чадах уу? гэж Ройд эцэст нь хэлэв.
– Тийм гэж бодож байна.
– Чи миний түүхэнд итгэсэн үү?
– Хачирхалтай гайхалтай түүх байна лээ, ахмад аа. Хэрвээ энэ худал бол би чамд хариу худал хэлнэ. Хэрвээ энэ үнэн бол чи хачирхалтай гайхамшигтай хүн байна.
– Энэ үнэн. Меланта... гэж дүрс чимээгүй хэлэв.
– За?
– Миний чамайг харах... саад болж байсан уу? Чамайг мэдээгүй байхад чинь харсан.
– Жаахан л гэхдээ би үүнийг ойлгож болно гэж бодож байна.
– Би чамайг харьцаанд орж байхыг чинь харсан.
– Аан. Би үүнд сайн л даа гээд Меланта инээмсэглэв.
– Мэдэхгүй юм. Чамайг харахад таатай харагдаж байна лээ.
Нам гүм боллоо. Меланта дуслын нэгэн хэмээр дуслах чимээг сонсохгүй байхыг хичээлээ.
– Тиймээ гэж тэр удаан хугацаанд эргэлзсэнийхээ дараа хэлэв.
– Юу тийм гэж?
– Тиймээ, Ройд. Хэрвээ энэ боломжтой бол би чамтай унтах байсан.
– Чи миний юу бодсоныг яаж мэдэж байгаа юм бэ? гэж Ройдын хоолой гэнэтхэн сэтгэл зовсон өнгөөр эмээн дуу алдав.
– Амархан. Би чинь сайжруулсан загвар шүү дээ. Үүнийг таамаглахад хялбархан. Би чамд урьд нь хэлснийг санаж байна уу? Би чамаас гурван нүүдлийн өмнө байдаг гэж Меланта гайхан хэллээ.
– Чи телепат биш биз дээ?
– Үгүй ээ. Үгүй.
Ройд үүнийг хэсэг хугацааны турш бодлогоширсноо,
– Би тайтгарсан гэдэгтээ итгэж байна гэж эцэст нь хэлэв.
– Сайн байна.
– Меланта ганц зүйл байна. Заримдаа дэндүү олон нүүдлийн урд байх ухаалаг хэрэг биш. Чи үүнийг ойлгосон уу?
– Өө. Үгүй ээ, сайн ойлгосонгүй. Чи намайг айлгаж байна. Одоо намайг тайвшруул. Чиний намайг тайвшруулах ээлж, ахмад Ройд.
– Юунаас?
– Энд үнэн хэрэгтээ юу болсон юм бэ? гэхэд Ройд юу ч хэлсэнгүй.
– Би чамайг юм мэдэж байгаа гэж бодож байна. Чи Ласамерыг эспероноор тарихыг болиулахын тулд бидэнд нууцаа илчилсэн. Нууцаа хэлсний дараа ч гэсэн биднийг цааш хөдлөхгүй байхыг тушаасан. Яагаад?
– Эсперон бол аюултай бодис гэж Ройд хэллээ.
– Үүнээс ч илүү юм байна, ахмад аа. Чи зайлсхийгээд байна. Тэйл Ласамерыг юу алсан юм бэ? Эсвэл энэ хүн байсан уу?
– Би биш.
– Бидний нэг үү? Эсвэл волкрин уу?
Ройд юу ч хэлсэнгүй.
– Чиний онгоцон дээр харийн хүн байгаа юу, ахмад аа? гэхэд хариуд нь нам гүм ноёрхлоо.
– Бид аюулд байгаа юу? Би аюулд байна уу, ахмад аа? Би айхгүй байна. Үүгээрээ би тэнэг үү?
– Би хүмүүст дуртай. Боломжтой нөхцөлд би зоригч авах дуртай. Би тэднийг ажигладаг, тиймээ. Энэ бол тийм ч аймшигтай биш. Би ялангуяа Кароли та хоёрт дуртай. Би та хоёрт ямар ч гэм учруулахгүй гэж Ройд эцэст нь хэлэв.
– Ямар нэг юм болно гэж үү?
Ройд дуугарахгүй гүрийлээ.
– Тэгвэл бусад маань яах болж байна, Ройд? Кристоферис, Нортвинд, Даннел, Линдран, Ломми Торн яах болж байна? Чи тэдэнд бас санаа тавих уу? Эсвэл зөвхөн Кароли бид хоёрт тавьж байгаа юм уу?
Хариу гарсангүй.
– Чи өнөөдөр нэг л яриа бус байх чинь гэж Меланта өгүүлэв.
– Би дарамтанд байна. Зарим зүйлийг чи мэдэхгүй байсан нь өлзийтэй. Явж орондоо ор, Меланта Жирл. Бид хангалттай удаан ярилцлаа.
– За яахав, ахмад аа гээд Меланта дүрс рүү инээмсэглэн гараа өргөв. Ахмад гараа өргөхөд дулаахан гар цайвар цацрагтай шүргэлцэв. Меланта Жирл явахаар эргэлээ. Тэр хонгилоор явж аюулгүй гэрэлд орсон хойноо чичирч эхлэв.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.20.16 2:37 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
***

Хуурамч шөнө болов.
Яриа хөөрөө зогсоход академийнхан нэг нэгээр орондоо орцгоов. Кароли д’Бранин хүртэл амралтын өрөөнд дурсамж хөрвүүлэн халуун шоколад оочихоос ядарчээ.
Хэл шинжээчид Тэйл Ласамерын аймшигт үхэл тэдний амьдралд нөлөөлөөгүй гэдгийг нотолж байгаа юм шиг унтахаасаа өмнө бөөн чимээ шуугиантай хайрын ажил хийлээ. Рожан Кристоферис хөгжим сонсов. Гэсэн ч тэд чимээгүй хэвээр байлаа.
«Шөнийн нисэгч» нам гүм болжээ.
Харанхуйд ачааны том хэсэгт унтлагын дүүжин орнууд зэрэгцэн өлгөгджээ. Меланта Жирл нойрондоо хааяа нэг хөрвөөн хар дарж зүүдэлж байгаа аятай нүүр нь улайжээ. Алис Нортвинд нуруугаараа дээш харан хэвтээд махлаг хүнд цээж нь хүнгэнэтэл хурхирна.
Ломми Торн сэрүүн хэвтээд юм бодож байв.
Эцэст нь тэр өндийгөөд шалан дээр хөл нүцгэнээр муур шиг чимээгүй хөнгөн буув. Ингээд өмдөө өмсөн өргөн ханцуйтай хар ялтсан даавуун цамц толгой дээгүүрээ углаад мөнгөн гинжээр бүсэлж, богинохон үсээ сэгсрэв. Гутлаа өмссөнгүй. Хөл нүцгэн чимээгүй байлаа. Хөл нь эвэршээгүй жижигхэн зөөлөн аж.
Тэр дунд талын дүүжин ор луу очиж Алис Нортвиндыг мөрнөөс нь сэгсэрлээ. Хурхирах чимээ огцом зогсов.
– Юу? гэж зенотек дургүйцэн гүвтнэв.
– Явъя гээд Ломми Том шивнэн зангалаа.
Нортвинд хөл дээрээ түсхийн бууж нүдээ анивчсанаа кибернетикчийн араас хаалгаар даган хонгилд гарлаа. Тэр бүсэлхийний ойролцоо онгорхой комбинзонтой унтаж байснаа үүнийгээ хөмсөг зангидан цахилгаандав.
– Юу гээч нь болоод байна гэж дургүйцэн шивнэлээ.
– Ройдын түүх үнэн эсэхийг шалгах арга байна. Мелантад таалагдахгүй гэж бодож байна. Харин чи туршиж үзэх үү? гэж Ломми Торн болгоомжтой хэлэв.
– Юу гэнэ ээ? гээд Нортвинд сонирхон харлаа.
– Явъя гэж кибернетикч хэлэв.
Тэд хөлгийн дундуур чимээгүй явж компьютерийн өрөө рүү зүглэв. Систем асаалттай байсан ч унтаа байдалтай байлаа. Тэднийг ороход бүх зүйл чимээгүй хоосон байв. Мэдээллийн шугмын гэрлийн урсгал жирэлзэн хоорондоо нэгдсэнээ ахин хуваагдаж харанхуй дэлгэц дээр цайвар цацраг гэрэлтэнэ. Өрөөнд харанхуй агаад зөвхөн хүмүүсийн хурхирах чимээ дуулдана. Ломми Торн товчлуур товшин унтраалгыг дарахад машинууд нэг нэгээр ажиллаж эхлэв.
– Чи юу хийж байна аа? гэж Алис Нортвинд асуув.
– Кароли надад компьютерийн системээ хөлгийнхтэй холбо гэж хэлсэн. Ройд волкрины тухай мэдээлэл судлах гэж байгаа гэсэн. Сайн байна, би үүнийг нь гүйцэтгэсэн. Чи энэ юу болохыг ойлгож байна уу? гэж Ломми Торн цамцаа зөөлөн чахруулан ажиллах зуураа хэлэв.
Алис Нортвиндын царайд сониучирхал тодорлоо.
– Хоёр систем хамтдаа холбогдсон байна!
– Яг тийм. Тэгэхээр Ройд волкрины тухай мэдэж харин бид Ройдын тухай мэдэх болно гээд Ломми Торн хөмсөг зангидсанаа, – «Шөнийн нисэгч»-ийн техник хангамжийн тухай илүү ихийг мэддэг ч байсан болоосой. Гэсэн ч би ийшээ нэвтэрч чадна гэж бодож байна. Энэ д’Браниныхаас хамаагүй илүү боловсронгуй систем байна гэв.
– Чи удирдлагыг Эрисээс авч чадах уу?
– Удирдлагыг авах гэнэ ээ? гээд Ломми гайхсанаа, – Чи ахиад л согтуу байгаа юм уу, Алис? гэв.
– Үгүй би үнэнээсээ ярьж байна. Чиний компьютерийн системийг ашиглан хөлгийн удирдлага руу нэвтэрч Эрисийн тушаалыг цуцлан, «Шөнийн нисэгч»-ийг эндээс мэдэлдээ авна. Бид хяналтыг авбал илүү аюулгүй биз дээ?
– Магадгүй л юм. Би оролдоод үзье гэхдээ юуны төлөө гэж? гэж кибернетикч эргэлзэнгүй хэллээ.
– Зүгээр л юмыг яаж мэдэх үү гээд. Бид хүчин чадлыг нь ашиглахгүй. Аюултай нөхцөл үүссэн тохиолдолд бидэнд удирдлага байх юм.
Ломми Торн мөрөө хавчлаа.
– Хийн гаригийн аюул уу. Би ердөө Эрисийн тухай судалж түүнийг Ласамерыг алахад оролцсон эсэхийг мэдэх гэсэн юм гээд удирдлага тойрон тав зургаан дөрвөлжин дэлгэц эгнэсэн тооцооллын дэлгэц рүү хөдлөн тэдний нэгэнд амь орууллаа. Түүний урт хуруу холографикийн түлхүүрийг товшиход алга болсноо дүрс ахин дахин өөрчлөгдөв. Кибернетикчийн хөөрхөн царай бодлогошронгуй ноцтой болжээ.
– Бид нэвтэрлээ гэхэд хар шилэн дэлгэцэн дээр улаанаар анивчсан бичиг урсав. Хоёр дахь дэлгэц дээр «Шөнийн нисэгч»-ийн бүдүүвч зураг гарч ирснээ эргэлдэн дундуураа хуваагдаж, Ломмигийн хурууны товшсон хэмжээг өөрчлөн үзүүлэхэд дор нь үзүүлэлтийн тооцоо гарав. Кибернетикч эцэст нь хоёр дэлгэцийг хөшин харлаа.
– Энэ миний техник хангамжийн мэдээллийн хариу байна. Хийн гаригийн хүмүүс чинь тусладаггүй юм бол харин чи нөгөө санаагаа орхисон чинь дээр байх. «Шөнийн нисэгч» манай бяцхан компьютерийн системээс илүү том ухаалаг юм байна. Үүнийг зогсоохыг бодох нь утгагүй. Онгоц Ройдоос бусад нь бүхэлдээ автоматжиж.
Түүний гар ахин тачигнахад хоёр дэлгэц дээр мэдээлэл нэмэн гарч ирэв. Ломми Торн исгэрснээ хайгуулын програмыг зөөлөн урамшууллын үгээр аргадав.
– Энэ онгоц Ройд шигээ юм байна. Автоматжсан хөлөг гэхэд үзүүлэлт нь бүхэлдээ буруу байна. Хараал ид гэж гэхэд мэдээлэл ахин урсаж Ломми дүрсүүдийг харлаа.
– Энд амьдралын хангамжийн үзүүлэлт бидэнд юм хэлж магадгүй гээд хуруугаараа товшиход нэг дэлгэц зогсов.
– Ер бусын юм юу ч алга гэж Алис Нортвинд урам хугаран хэллээ.
– Стандарт хог хаягдал. Дахин цэвэршүүлсэн ус. Протейн, витамин хангамж, хоолны боловсруулалт гээд исгэрснээ, – Реннигийн хөвд, нүүрстөрөгч иддэг нео өвс. Хүчилтөрөгчийн дамжлаг. Ямар ч метан, аммиак алга. Уучлаарай гэв.
– Наад компьютертэйгээ нөхцөөрэй! гэхэд кибернетикч инээмсэглэснээ,
– Чи оролдож үзсэн юм уу? гээд хуруугаараа ахин товшиж, – Би өөр юу хайх юм бэ? Чи техникийн хүн биз дээ. Надад нэг санаа өгөөч гэв.
– Инкубаторын сав, хувилах төхөөрөмж болон бусдыг нь судал. Түүний бидэнд худал хэлсэн эсэхийг мэдэх болно гэж зенотек хэлэв.
– Мэдэхгүй юм даа. Удаан хугацааны өмнө болохоор тэр түүнийгээ хаячихсан биз. Ашиглахгүй юм чинь гэж Ломми Торн хэллээ.
– Тэгвэл Ройдын амьдралын түүхийг хай. Ээжийнхийг нь ч гэсэн. Тэдний хийж байсан бизнес худалдааны тооцоог үз. Үүнд баримт байх ёстой. Дансны дэвтэр, орлого зарлага, ачааны нэхэмжлэх юм уу тиймэрхүү зүйл гэж Нортвинд хэлснээ гэнэт хөөрсөн хоолойгоор кибернетикчийн мөрнөөс шүүрэн авлаа.
– Тэмдэглэл, хөлгийн тэмдэглэл! Тэнд олон юм байгаа. Түүнийг ол!
– Тэгье л дээ гээд Ломми Торн баяртай исгэрэн компьютерийн системийн мэдээллийг сонирхон ухлаа. Тэгтэл түүний урд талын дэлгэц час улаанаар анивчиж эхлэв. Тэр инээмсэглэн товчлуур товшиход түлхүүр үг хайлан алга болсноо ахин гарлаа. Тэр ахин өөрийг оруулахыг хичээсэн ч бусад дэлгэцүүд улаан болон анивчиж эхлэхэд инээмсэглэл нь алга болов.
– Энэ юу болоод байна аа?
– Хамгаалалт. Би үүнийг дор нь давна. Хүлээгээрэй гэснээ Ломми үгээ өөрчилж ондоо хайгуулын програмд нэвтрэн үзлээ. Ахин нэг дэлгэц улаан болов. Тэр цуглуулсан мэдээллийг эрэгцүүлэн өөр үг оруулахад цаашаа улаан болж анивчлаа. Хурц улаан өнгө нүд өвтгөм анивчиж одоо бүх дэлгэц улаан болжээ.
– Сайн хамгаалалтын програм байна даа. Тэмдэглэл маш сайн хамгаалалтай байна гэж Ломми бишрэн дуу алдав.
Алис Нортвинд шуухитналаа.
– Биднийг хаачихсан уу?
– Хариу өгөх цаг нь дэндүү удаан байна гээд Ломми Торн доод уруулаа хазан бодлогоширсноо, – Үүнийг засах нэг арга байгаа юм байна гээд ханцуйныхаа зөөлөн ялтсан даавууг сөхөж хойш нь шамлав.
– Чи юу хийж байгаа юм бэ?
– Харж бай гээд гараа удирдлага руу аваачин шүдэнд холболоо.
– Аа гэж түүнийг дуу алдахад гялалзсан улаан хаалтууд тооцооллын дэлгэц дээрээс нэг нэгээрээ алга болж тэр өөрийнхөө ухаанаар бүх саадыг даван «Шөнийн нисэгч»-н систем рүү холбогдлоо.
– Хамгаалалтын өөр системийг нэвтрэхтэй адилгүй юм байна. Яг л хүний оюун ухаан руу орж байгаа юм шиг гэхэд тэмдэглэл Алис Нортвиндыг уншихын аргагүй түргэн жирэлзэв. Гэвч Ломми тэднийг уншжээ.
Тэгснээ хөшиж бараг уйлах шахам,
– Өө, хүйтэн байна гээд толгой сэгсрэхэд энэ нь үгүй болсон ч чихэнд нь аймшигтай гууглах дуу сонсогдов.
– Хараал ид энэ бүгдийг сэрээлээ гээд Ломми дээшээ харахад Алисын хуруу мөрөнд нь өвдтөл шигдэв.
Аваарын дохионы орилох чимээг даран саарал төмөр хавтан хонгил руу гарах гарцыг чимээгүй гулсан хааж байлаа.
– Юу болоод байна? гэж Ломми Торн асуулаа.
– Аваарын агаарын гарцны хаалт. Энэ нь ачааг тусгаарласан орчинд ачиж буулгахдаа хаадаг юм гэж сансрын хөлгийг мэддэг Алис Нортвинд үхлийн хоолойгоор хэлэв.
Тэдний нүдэн дээр толгой дээгүүр нь агаарын гадна талын дугуй хаалт хаагдлаа. Дотор талын хаалт бараг бүхэлдээ онгойж үүнээс цааш хагас метрийн зайнд нүд гялбам цоргисон хоосонгоос ондоо юу ч байхгүй байлаа.
– Өө гээд Ломми Торны гар хүйтэнд бээрэхэд исгэрэхээ больжээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.20.16 2:58 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Yee yu l bolood bndaa :| ayultai bgaa ni bas Roid ym nuugaad bgaa ni ilt bhad ygd toodgu bnaa :o

Bayarlalaa croft oo, uneheer saihn orchuulj nairuulh ym, nileen yarvigtai ugtei ed shig bn

_________________
Төв


Top
   
PostPosted: Mar.20.16 11:37 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Оддын дайн дээр сансрын хөлөг учиргүй хурдан нисээд байдаг. Тэр хурдасгуур залгах мөн үү.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.20.16 1:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
***

Түгшүүрийн дохио хаа сайгүй хангинав. Зорчигчид сэрж эхэллээ. Меланта Жирл орноосоо буугаад хонгил рүү чигээрээ хувцасгүй түгшин гарав. Кароли д’Бранин нойрмог өндийн суув. Агата мансуурсан нойрондоо татвалзан юм бувтнана. Рожан Кристоферис айсандаа хашгирлаа.
Алсад төмөр хяхтнан урагдаж онгоц даяар аймшигтай сэгсрэлт үүсэхэд орондоо байсан хэл шинжээчдийг сэгсрэн хаяж, Мелантаг газар унатал донслов.
«Шөнийн нисэгч»-н толигор цагаан ханатай удирдлагын өрөөний голд удирдлагын залуур сул хөөрнө. Гипер хөдөлгүүр залгасан үед эргэн тойрон харахын аргагүй нүд өвтгөм хурдан нисэж байсан бол одоо өрөөнд харанхуй ноёрхож хүйтэн харанхуйд үл анивчих мөсөн гэрэлтэй хурц одод хаа сайгүй түгэн хөлөг зөвхөн харанхуйд хөвөх ганц дүрс байлаа.
«Шөнийн нисэгч» хөдөлгүүрээ зогсоожээ.
Меланта Жирл хөл дээрээ ахин босож холбоо дарлаа. Түгшүүрийн дохио хангинасан хэвээр сонсоход чихэнд чийртэй байлаа.
– Ахмад аа юу болоод байна? гэж тэр хашгирав.
– Мэдэхгүй. Би учрыг нь олохыг хичээж байна. Хүлээгээрэй гэж Ройдын хоолой хэлэв.
Меланта хүлээлээ. Кароли д’Бранин хонгилд гуйван гарч ирээд анивчсан нүдээ арчив. Рожан Кристоферис ард нь гарч ирэв.
– Юу болоо вэ? Юу болоод байна? гэж тэр шаардсан ч Меланта толгой сэгсэрлээ. Линдран, Даннел хоёр бас удалгүй гарч ирэв. Мариж-Блак, Алис Нортвинд, Ломми Торн нарын бараа байсангүй. Академийнхан ачааны хаагдсан гуравдугаар хэсэг рүү аягүйцэн харцгаав. Эцэст нь Меланта Кристоферисыг дотогш орж хар гэлээ. Тэр хэдэн хормын дараа эргэн ирлээ.
– Агата эмийн үйлчилгээ гараагүй ухаангүй хэвээр байна. Тэр хөдлөн хашгирч байна гэж түгшүүрийн дохио дундуур чанга хэлэв.
– Алис, Ломми хоёр яасан? гэхэд Кристоферис мөрөө хавчлаа.
– Би тэднийг олсонгүй. Найз Ройдоосоо асуу.
Түгшүүрийн дохио намдахад холбоо буцаж амь оров.
– Бид ердийн хурдаа буцаж авлаа. Гэвч онгоцонд гэмтэл учирсан байна. Гипер хөдөлгүүртэй нисэж байх үед танай компьютерийн өрөө байгаа ачааны гуравдугаар хэсэг таслагдсан байна. Энэ агаарын урсгалд дундуураа хуваагдаж. Компьютер аз болоход биднийг автоматаар хөдөлгүүрийн хурднаас гаргаагүй бол миний онгоц бүхэлдээ хуваагдах байлаа.
– Ройд. Нортвинд, Торн хоёр алга болчихож гэж Меланта хэлэв.
– Танай компьютер салгагдах үедээ ашиглагдаж байсан гэж Ройд болгоомжтой хэлэв. – Тэднийг үхсэн байх гэж бодож байгаа ч сайн хэлж мэдэхгүй байна. Мелантагийн хүсэлтээр би амралтын өрөөнөөс бусад дэлгэцүүдээ унтраасан байсан. Би юу болсныг мэдэхгүй байна. Гэхдээ энэ жижигхэн онгоцон дээр тэд та нартай хамт байхгүй бол муу юм тохиолдсон гэж үзэж болно гэснээ, – Ганцхан тайтгарах юм гэвэл тэд өвчин шаналалгүй түргэн үхсэн гэв.
– Чи тэднийг алсан гэж царай нь улаан минчийсэн Кристоферис хилэгнэн хэлэв. Тэр цааш нь үг хэлэх гэсэн ч Меланта гараараа амыг нь шийдэмгий таглалаа. Хоёр хэл шинжээч хоорондоо удаанаар учиртай харц солилцов.
– Бид болсон явдлыг мэдэж болох уу, ахмад аа? гэж Меланта асуулаа.
– Болно гэж тэр дургүйхэн хэлэв.
Зенобиологич бөглөрөхөд Меланта гараа аван амьсгалуулав.
– Ройд? гэж тэр шавдуулан асуулаа.
– Энэ галзуу сонсогдож болох ч танай нөхөд чинь ачаа ачих хаалтыг нээсэн байна, Меланта. Би тэднийг зориуд хийсэн гэж бодож байна. Тэд «Шөнийн нисэгч»-ийн мэдээллийн бааз, удирдлагын хяналтанд нэвтрэхийн тулд компьютерийн системийг ашиглан бүх аюулгүй байдлыг хойш нь тавьжээ.
– Ойлголоо. Харамсалтай явдал болж гэж Меланта хариуллаа.
– Тийм. Магадгүй чиний бодож байгаагаас ч аймшигтай байх. Би одоо хүртэл онгоцныхоо хохирлын цар хэмжээг тогтоогоогүй байна.
– Бид тэгвэл чамайг үүргээ гүйцэтгэхэд чинь саад болох ёсгүй. Бид нар бүгд цочирдсон болохоор одоо ярихад бэрх байна. Онгоцныхоо нөхцлийг шалга бид яриагаа өөр тохиромжтой цагт үргэлжлүүлье. Зөвшөөрч байна уу?
– Тийм гэж Ройд хэллээ.
Меланта холбоог салгав. Одоо бол онолын ёсоор төхөөрөмж унтарч Ройд харж сонсохгүй болжээ.
– Чи түүнд итгэж байна уу? гэж Кристоферис эгдүүцэв.
– Мэдэхгүй гэхдээ би ачааны хэсэгт гэмтэл учирсныг мэдэж байна. Би өрөөн дэх ор луугаа явлаа. Хоёрдугаар хэсэгт байдаг хүмүүсийг ч гэсэн ижил хийхийг зөвлөж байна.
– Ухаалаг хэрэг гээд Линдран дэмжин толгойгоо дохив. – Бид дотор жаахан шахцалдаж болох юм. Энэ тохьгүй байж болох ч би болсон явдлын дараа сахиусан тэнгэр шиг нойрсох байна.
– Бид дөрөвдүгээр хэсэг дэх ачаанаас өмсгөлөө авбал яасан юм. Түүнийгээ ойрхон байлгая. Юмыг яаж мэдэх вэ гэж Даннел хэлэв.
– Чинийхээр болог. Бүх хаалт зэрэг нээгдэж магадгүй шүү. Ройд биднийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны төлөө буруутгахгүй байх гээд Меланта дүнсгэр инээмсэглэн, – Өнөөдөр бид бодлогогүй аашлахын горыг амслаа гэв.
– Чиний хараал идсэн шогийг сонсож байх зав алга, Меланта гээд Кристоферис дүрсхийв. Тэр нүүр улаан мэнчийсэн хэвээр хоолой нь уур хилэн дүүрэн байв. – Гурван хүн үхчихээд байна. Агата сэтгэцийн сааталд орж үлдсэн хүмүүс аюулд учраад байна...
– Тийм. Тэгсэн ч бид болсон явдлыг мэдээгүй хэвээр байгаа гэж Меланта цохов.
– Ройд Эрис биднийг алж байна! гэж Кристоферис ориллоо. – Би түүний хэн юу болохыг мэдэхгүй ч ярьсан түүх нь үнэн эсэх хамаагүй. Магадгүй тэр «Хранганы ухаан» юм уу волкрины өшөө авагч сахиусан тэнгэр эсвэл хоёр дахь ирсэн Есүс Христ ч байж болох юм. Энэ ямар хамаатай юм бэ? Тэр биднийг алж байна! гэснээ үлдсэн бүх хүн рүү ээлжлэн харлаа.
– Та нарын хэн ч дараагийнх нь байж болно. Бидний хэн ч гэсэн. Хэрвээ... бид үүнийг зогсоохын төлөө төлөвлөгөө зохиож ямар нэг юм хийхгүй бол гэв.
– Чи ойлго бид манай сайн ахмад дор байгаа мэдрэгчээ унтраасан эсэхийг мэдэхгүй. Тэр биднийг яг одоо харж сонсож байж болно. Гэвч мэдээж тэгээгүй. Тэр тэгээгүй гэж хэлсэн бол би итгэж байна. Бидэнд зөвхөн түүний хэлсэн үг байна. Одоо Рожан чи Ройдод итгэхгүй байна. Хэрвээ тийм бол чи түүний амлалтыг хүлээн авах хэрэггүй. Иймээс чиний хэлж буй зүйл чинь ухаалаг бус байна даа гээд Меланта зальжин инээмсэглэж, – Чи миний хэлсэн үгийг санааг ойлгов уу? гэлээ.
Кристоферис өндөр эв хавгүй загас адил ангалзан амаа хамхив. Тэр юу ч хэлсэнгүй ч нүд нь гөлөлзөж, царай нь улам минчийлээ.
Линдран үл мэдэг инээвхийлэв.
– Би түүнийг ойлгосон бодож байна.
– Компьютер байхгүй болсон гэж Кароли д’Бранин гэнэтхэн аяархан хоолойгоор хэллээ.
– Би ч гэсэн тэгж айж байна, Кароли гээд Меланта түүн рүү харав.
Д’Бранин үсээ хуруугаараа сэгсийлгэн,
– Волкрин. Бид компьютергүй яаж ажиллах болж байна? гэснээ өөртөө толгой дохиж, – Гэсэн ч би бүхээгтээ жижижгхэн загвартай болохоор хүрэлцээтэй. Энэ хүрэлцээтэй байх ёстой. Би Ройдоос зогссон газрынхаа мэдээллийг авна. Өршөөгөөрэй, андууд минь. Өршөөгөөрэй би явах ёстой гээд өөртэйгээ ярьсаар явлаа.
– Тэр бидний хэлсэн үгийг сонссонгүй гэж Даннел гайхшран хэлэв.
– Биднийг бүгд үхсэн бол хичнээн самуурах байсныг нь бод доо. Түүнд волкринээ эрэхэд нь туслах хэн ч байхгүй гэж Линдран хэлэв.
– Түүнийг орхи. Тэр бидний хэнээс ч илүү сэтгэлээр унасан. Үүнийгээ өөрөөр үзүүлдэг юм. Толгойноос гардаггүй өвчин нь бол хамгаалалт юм гэж Меланта хэлэв.
– Аан. Тэгвэл бидний хамгаалалт юу болж байна?
– Магадгүй тэвчээр байх. Амь үрэгдсэн бүх хүмүүс Ройдын нууцыг тайлахын төлөө яваад үхсэн. Харин бид оролдоогүй учир энд тэдний үхлийн тухай ярилцаад зогсож байна гэж Меланта Жирл хэллээ.
– Чи үүнийг сэжигтэй гэж бодохгүй байна уу? гэж Линдран өлгөн авлаа.
– Маш их. Тэр ч байтугай сэжиглэлээ шалгах арга олсон. Бид нарын нэг манай ахмадын үнэн хэлснийг шалгах гэж ахин нэг оролдоно. Хэрвээ тэр үхвэл бид мэдэх болно гээд мөрөө хавчснаа, – Намайг өршөөгөөрэй. Би тэр оролдож үзэх хүн нь биш. Гэсэн ч та нарын нэг оролдвол зогсоохгүй. Үр дүн нь сонирхолтой байна. Харин тэр хүртэл би ачааны хэсэг рүү явж нойр авлаа гээд эргэн одоход бусад нь бие бие рүүгээ ширтэн үлдэв.
– Их зантай гичий гэж Даннел Мелантаг явсны дараа хараалаа.
– Та нар түүнийг үнэхээр биднийг сонсож байгаа гэж бодож байна уу? гэж Кристоферис хоёр хэл шинжээчид шивнэв.
– Үг бүрийг маань гээд Линдран түүний сандран тэвдсэн царай руу харан инээмсэглэж, – Явъя Даннел. Аюулгүй газар очиж орондоо оръё гэв.
Даннел толгой дохилоо.
– Гэсэн ч бид ямар нэг юм хийх хэрэгтэй. Хамгаалах төлөвлөгөө зохиоцгооё гэж Кристоферис хэллээ.
Линдран түүн рүү эцсийн удаа цоргисон харцаар хараад Даннелыг ардаа дагуулан хонгилоор явлаа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.20.16 3:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
***

– Меланта? Кароли?
Меланта нэрийг нь шивнэхэд түргэн сэрж даруй бүрэн сэрмэгц нарийхан орон дээрээ өндийн суулаа. Дэргэд нь Кароли д’Бранин эвшээн дуу алдан өнхөрч байв.
– Ройд уу? Өглөө болоо юу? гэж тэр асуулаа.
– Бид огторгуйн уудамд ойролцоох одноос гурван гэрлийн жилийн зайд хөвж байна, Меланта. Ийм нөхцөлд өглөө гэж ярих нь утгагүй хэрэг. Гэсэн ч тийм өглөө болчихсон гэж хананаас зөөлөн хоолой хэллээ.
Меланта инээд алдав.
– Хөвж байна гэсэн үү? Гэмтэл хэр зэрэг байна?
– Ноцтой хэдий ч аюулгүй. Ачааны гуравдугаар хэсэг бүрэн сүйрч миний онгоцноос хагас бяцарсан өндөг шиг дүүжлээтэй байна. Гэсэн ч гэмтлийг хязгаарласан. Хөдөлгүүр бүтний зэрэгцээ «Шөнийн нисэгч»-н компьютер танай систем сүйрэхэд гэмтэл учраагүй. Би гэмтсэн болов уу гэж айж байлаа. Надад электрон гэмтлийн чимээ сонсогдсон юм.
– Ээ? Ройд уу? гэж д’Бранин хэллээ.
Меланта түүнийг шөргөөв.
– Би чамд дараа нь хэлье, Кароли. Буцаж унт. Ройд чиний хоолой ноцтой сонсогдож байна. Өөр юм байна уу?
– Би буцаж нисэхдээ санаа зовж байна, Меланта. Би «Шөнийн нисэгч»-ийг хөдөлгүүрийг буцаж залгахад агаарын хүч онгоц руу чигээр үлээх учир үүнийг тэсвэрлэхгүй. Манай бүх тохиргоо одоо алдагдсан. Би чамд математик үзүүлэлтийг нь үзүүлж болох ч одоо агаарын хүч хамгийн чухал байна. Ачааны гуравдугаар хэсэг рүү нэвтрэх гарцны хэсэг ялангуяа сэтгэл зовоож байна. Би үйл явдлыг компьютер дээр загварчилсан ч тэсэх эсэхийг нь мэдэхгүй. Хэрвээ энэ дэлбэрвэл миний онгоц бүхэлдээ дундуураа хуваагдана. Хүн амьдрах хэсэг бүтэн үлдлээ ч гэсэн бид бүгд удахгүй үхнэ.
– Ойлголоо. Бидний тусалж чадах зүйл байна уу?
– Тийм. Ил гарсан хэсгийг бэхлэхэд амархан. Гадна талын их бие тахийлгах хүчний эсрэг тэсвэртэй. Бид миний тооцоогоор онгоцны онгорхой хэсэгт хаалт босгоход хүрэлцээтэй. Хэрвээ бид зөв хийвэл энэ манай тохируулгыг тэнцвэржүүлэхэд туслана. Ачааны хэсэг онгойход онгоцны их биеэс томоохон хэсэг салж унасан ч нэг хоёр километрийн зайд байгаа болохоор ашиглаж болно.
Кароли д’Бранин эцэст нь сэрлээ.
– Манай багт дөрвөн вакуум тэрэг бий. Би түүгээр чиний хэсгүүдийг зөөж болох юм, анд минь.
– Сайн байна, Кароли. Гэвч энэ миний сэтгэлийг зовоож буй гол зүйл биш. Миний онгоц тодорхой хүрээнд өөрийгөө засдаг ч ийм том хүрээнд бол арай чадахгүй. Би үүнийг өөрийн биеэр хийнэ.
– Чи юу? Ройд чи... булчин шөрмөс чинь сул гэж хэлсэн биз дээ. Энэ ажил чиний хувьд дэндүү ахдана. Бид гарцаагүй үүнийг чиний төлөө хийж өгье! гэж д’Бранин хэллээ.
Ройд тэвчээртэй хариулав.
– Би зөвхөн таталцлын талбайд сул дорой, Кароли. Жингүйдэл бол миний нэг хэсэг болохоор би өөрийнхөө хүчийг засварын ажилд зориулахын тулд «Шөнийн нисэгч»-н таталцлын хүчийг түр хугацаанд тасална. Үгүй ээ, чи ойлгосонгүй. Би ажиллах чадвартай. Надад ажлын нөхцөлд зориулсан бат бөх тэрэгнээс авахуулаад миний өөрийн багаж байгаа гэхэд,
– Би таны юунд санаа зовж байгааг мэдлээ, ахмад аа гэж Меланта хэлэв.
– Чамайг мэдсэнд баяртай байна. Тэгвэл чи миний асуултанд хариулж чадах байх. Би аюулгүй өрөөнөөсөө энэ ажлыг хийхээр гарвал чи нөхдөө надад гэм хийлгэхгүй байж чадах уу?
Кароли д’Бранин цочирджээ.
– Өө, Ройд минь, Ройд минь. Чи яаж ийм зүйлийн тухай бодож чаддаг байна аа? Бид эрдэмтэн судлаачид болохоос биш гэмт хэрэгтэн, цэрэг... адгууснууд биш. Бид бол хүн. Чи биднийг өөрт нь чинь гэм учруулна гэж яаж бодсон хэрэг вэ?
– Хүн гэвч миний хувьд намайг сэжиглэж буй харийнхан. Хуурамч үгээр тайтгаруулах хэрэггүй дээ, Кароли.
Кароли бувтнасан ч Меланта амыг нь даран чимээгүй болгов.
– Ройд. Би чамд худал хэлэхгүй. Чи зарим нэг талаар аюулд байна. Гэвч чамайг гарч ирэхэд манай найзууд баяртайгаар хүлээн авна гэж найдаж байна. Тэд чиний үнэн хэлсэн болохыг харж ердийн хүн болохыг чинь мэдэх болно гээд инээмсэглэж, – Тэд үүнийг харна биз дээ? гэлээ.
– Тэд харна. Гэвч энэ тэдний сэжиглэлийг зогсооход хангалттай гэж үү? Тэд намайг гурван хүний аминд буруутгаж байгаа биз дээ?
– Энэ чинь дэндүү хүчтэй үг байна. Тэд үүнийг сэжиглэж, үүнээс айж байгаа. Тэд өөрийн гэсэн шалтгаанаар айж байна ахмад аа. Би ч гэсэн айж байна.
– Надаас илүүгүй.
– Би болсон явдлын учрыг мэдэх бол бага айх байсан юм. Чи надад хэлэхгүй юм уу?
Нам гүм боллоо.
– Ройд хэрвээ...
– Би алдаа хийсэн, Меланта. Гэхдээ би зөвхөн ганцаараа ч биш. Би эспероны тариаг эсэргүүцэхийн тулд хамаг чадах бүхнээ хийсэн ч бүтэлгүйтсэн. Гэвч би Алис, Ломми хоёрыг харж сонссон бол аврах байсан. Гэтэл чи миний дэлгэцүүдийг унтраалгасан болохоор би хараагүй учир тусалж чадаагүй. Хэрвээ чи гурван нүүдлийн түрүүнд хардаг юм бол эдгээр зүйлийг анзаарахгүй байна гэж үү?
Меланта Жирл гэмших сэтгэл төрөв.
– Миний буруу, ахмад аа. Би бурууг чинь хуваалцаж байна. Би үүнийг мэднэ. Надад итгэ, би үүнийг мэднэ. Гэвч дүрмийг мэдэхгүй байхад гурван нүүдлийн урд харахад хэцүү. Надад дүрмийг хэлээч гэхэд,
– Би сохор дүлий байсан гэж Ройд яриаг нь үл тоомсорлон хэлэв. – Энэ сэтгэлээр унамаар байсан. Би сохор дүлий болохоор яаж туслах байсан гэж. Би явж дэлгэцүүдээ ахин асаалаа, Меланта. Хэрвээ чамд таалагдахгүй бол уучлаарай. Би чиний дэмжлэгийг хүсч байгаа ч зөвшөөрсөн зөвшөөрөөгүй үүнийг хийх болно.
– Тэднийгээ асаа. Миний буруу байж, ахмад аа. Би танаас хэзээ ч хараагаа хаахыг гуйх ёсгүй байж. Би нөхцөл байдлыг ойлголгүй өөрийнхөө бусдыг хянах чадвараа хэт үнэлсэн юм. Миний буруу болж. Сайжруулсан загварууд голцуу бүгдийг хийж чадна гэж боддог гээд буруу бодож, эндүүрэн гар нь улам их цусанд будагдсандаа дотор нь эвгүйцэв.
– Би одоо л дээр ойлгож байна.
– Юуг ойлгож байна гэж? хэмээн Кароли д’Бранин бувтнав.
– Чи ойлгоогүй. Ойлгосон юм шиг дүр бүү эсгэ, Меланта Жирл. Битгий! Олон нүүдлийн урдхыг харах бол ухаалаг аюулгүй хэрэг биш гэж Ройд түгшсэн хоолойгоор ширүүн хэлэв.
Меланта үүнийг бас ойлголоо.
– Юу гэнэ ээ? Би ойлгосонгүй гэж Кароли хэллээ.
– Би ч гэсэн гэж Меланта болгоомжтой хэлэв. – Би ч гэсэн, Кароли гээд хөнгөн үнсэж,
– Бидний хэн ч ойлгоогүй тийм биз дээ? гэв.
– Сайн байна гэж Ройд хэллээ.
Тэр толгой дохиод Каролиг тайтгаруулан тэврэв.
– Ройд засах ажлын тухайд эргэн орцгооё. Чи биднийг ямар ч амлалт өгсөн хамаагүй энэ ажлыг хийх бололтой. Чи онгоцоо энэ нөхцөлд эрсдэлд оруулахгүйн тулд асаахгүй болохоор зөвхөн ганц сонголт бол биднийг бүгд энд үхтэл агаарт хөвөх. Бидэнд ямар сонголт байгаа юм бэ?
– Надад сонголт байгаа. Хэрвээ энэ намайг болон онгоцыг минь аврах бол би та нарыг бүгдийг чинь ална гэж Ройд үхлийн хоолойгоор хэлэв.
– Оролдоод үз л дээ гэж Меланта хэллээ.
– Цөмөөрөө үхлийн тухай ахин ярилцахаа болъё гэж д’Бранин гуйв.
– Чиний зөв, Кароли. Би та нарын хэнийг ч алахыг хүсэхгүй байна. Гэсэн ч би хамгаалагдах ёстой.
– Чи хамгаалагдана. Кароли бусдыг чиний хэлтэрхийнүүдийг цуглуулахаар зохицуулж байх хооронд харин би хамгаалалт чинь болно. Би чиний дэргэд байна. Хэрвээ хэн нэгэн чам руу дайрах гэвэл надтай эхлээд учраа ололцоно. Тэд үүнийг амар давахгүй. Дээрээс нь би чамд туслана. Тэгвэл ажил гурав дахин хурдан бүтнэ.
Ройд эелдэг байлаа.
– Миний туршлагаар бол ихэнх гаригт төрсөн хүмүүс жингүйдэлд болхи хөдөлгөөнтэй түргэн ядардаг. Би ганцаараа ажилласан нь хамаагүй үр дүнтэй ч чиний тусламж болон бие хамгаалагчийг чинь баяртайгаар хүлээн авъя.
– Би танд сайжруулсан загвар болохоо сануулъя, ахмад аа. Жингүйдэл бол миний хувьд оронд унтахаас дутуугүй сайхан. Би тусална.
– Чи зөрүүд юм. Гэвч дураараа бол. Хэдэн хормын дараа би таталцлын хүчийг идэвхгүй болгоно. Кароли явж хүмүүсээ бэлтгэ. Вакуум тэргээ гаргаж, өмсгөлөө өмсөөрэй. Би та нарын таталцлын зүдэргээнээс ангижирсны дараа «Шөнийн нисэгч»-с гурван цагийн дараа гарна. Намайг гарахаас өмнө та нарыг бүгдийг хөлгийн гадна байгаасай гэж хүсч байна. Энэ нөхцлийг ойлгосон уу?
– Тиймээ. Агатагаас бусад нь. Тэр ухаангүй байгаа болохоор ямар ч төвөг удахгүй, анд минь гэж Кароли хэлэв.
– Үгүй. Би Агатаг оролцуулаад та нарыг бүгдийг чинь хэлж байна. Түүнийг ч гэсэн цуг авч гар гэж Ройд хэлэв.
– Гэхдээ Ройд! гэж д’Бранин эсэргүүцлээ.
– Чи ахмад шүү дээ. Энэ чиний хэлснээр болно. Бүгд гадаа гарна. Агатаг оролцуулаад гэж Меланта Жирл хатуу хэлэв.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.20.16 10:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
***

Гадаа гарав. Хөлөг хажуу талаасаа асар том хазуулсан амьтан шиг харагдана.
Меланта Жирл тэрэгтэйгээ «Шөнийн нисэгч»-н дэргэд хүлээн од руу харлаа. Эндээс сансрын хоосон уудам ялгаагүй ажээ. Хүйтэн хөлдүү одны гэрэл үл анивчин агаар мандалд бүжиглэдгээсээ илүү хахир байв. Зөвхөн заагласан тэмдэг байхгүй байгаа явдал түүнд хаана байгаа болохыг нь санагдуулав. Эртний волкрины хөлгийг хайхын төлөө үл зогсох эрэгтэй эмэгтэй хүмүүс болон хөлгийнхөө дунд. Меланта Авалоны нарыг олж харахыг хичээсэн ч хаана хайхаа мэдсэнгүй. Хачирхалтай байрлал дунд зүг чигээ яаж олохоо мэдэхгүй байлаа. Өмнө болон хойно дээр нь гээд эргэн тойрон бүх зүг хязгааргүй уудам оддын ертөнц цэлийжээ. Меланта улам олон од хайхаар доош шагайн харахад хоосон түүнийг хүчтэй мөргөх шиг болов.
Түүний толгой эргэхэд одгүй уудам харанхуй орчлон ертөнц дор нь сүндэрлэж байв.
Хоосон.
Тэгснээ «Хуурамч гивлүүр» болохыг нь саналаа. Одны гэрлийг халхалсан ердийн хийн харанхуй үүл. Гэвч ийм ойрхноос Гивлүүр нүсэр аймшигтай бөгөөд доош татах шиг санагдахад харцаа бурууллаа. Энэ нь «Шөнийн нисэгч»-н хэврэгхэн мөнгөн гадаргуу болон түүнийг хамт залгих гэж буй мэт тас харанхуй ажээ.
Меланта тэрэгнийхээ жолооны бариулын хяналтын нэгийг дарж эргэлдэн Гивлүүрийг дороо биш хажуудаа гаргалаа. Энэ нь тус болов. Тэр цаана нь дүнсийх харанхуй ханыг үл тоомсорлон «Шөнийн нисэгч»-д төвлөрлөө. Хөлөг орчлон ертөнцийн харанхуйн дундах хамгийн том хурц биет байсан бөгөөд эвдэрсэн ачааны хэсэг хөлгийг бүхэлд нь тэнцвэргүй болгожээ.
Хөлгийн их биеийн хэлтэрхийг оосорлон чирэн авчирч буй бусад тэрэгнүүдийн бараа харагдана. Хэл шинжээчдийн баг үргэлжид байдаг шигээ хамтдаа нэг тэрэг дээр ажиллаж байв. Рожан Кристоферис ганцаараа чимээгүй дүнсийн ажиллана. Меланта түүнийг тэдэнтэй нэгдэхийг зөвшөөрхөөс өмнө золтой биеийн хүч хэрэглэх шахсан билээ. Зенобиологич тэднийг гадагш гаргадаг нь хуурамч мэх бөгөөд «Шөнийн нисэгч» байгаа газар нь үхэлд хаяж явна гэдэгт итгэлтэй байв. Уусан архиндаа халан сэжиглэл нь гүнзгийрч амьсгалаас нь эхүүн үнэр ханхлахад Меланта, Кароли хоёр эцэст нь хүчээр өмсгөл өмсгөжээ. Кароли бас тэрэг авч ахин эм хэрэглэсэн чимээгүй зорчигч болох Агата Мариж-Блак өмсгөл дотроо нойрсон дугжирч байв.
Нөхөд нь ажиллаж байх зуур Меланта Жирл бусадтайгаа үе үе холбоогоор ярилцах зуураа Ройд Эрисийг хүлээлээ. Хоёр хэл шинжээч жингүйдэлд дасаагүй болохоор саад болж байна гэж гомдоллон хоорондоо бас хэрэлдэхэд, Кароли тэднийг тухай бүрд нь тайвшруулахыг оролдож байлаа. Кристоферис бага ярьж хөндий хэдхэн үг хэлэв. Тэр ууртай хэвээр байв. Меланта түүнийг урдуур нь өнгөрөхөд бие барьсан хар өмсгөлтэйгээ тэрэгнийхээ удирдлагаас зууран явахыг харав.
Эцэст нь «Шөнийн нисэгч»-н үндсэн эх биеийн орой дээрх дугуй агаарын хаалт нээгдэж Ройд Эрис гарч ирэв.
Меланта түүний ойртон ирэхийг ямар төрхтэй болохыг нь сониучлан хүлээлээ. Түүний ухаанд нэг нэгэнтэйгээ зөрчилдсөн хэдэн дүр зураг буув. Төрөлх Прометей гаригийнх нь хүний генээр тоглодог язгууртан гаралтай хар арьстай шидтэнгүүдийг санагдуулдаг эелдэг соёлтой дэндүү ёсорхуу хоолой. Мөн заримдаа туршлагагүй залуу мэт санагддаг гэнэн итгэмтгий төрх. Түүнчлэн тусгалынх нь дүрснээс үзэхэд ядрангуй туранхай залуу байж болох ч түүнээсээ нас хөгшин гэсэн. Меланта түүний ярианаас хөгшин хүний хоолойг олж сонсоогүй билээ.
Түүнийг ойртож ирэхэд дотор нь зарсхийв. Тэрэгнийх нь бараа, сансрын өмсгөл нь тэднийхээс хамаагүй өөр байв. «Харийн хүн» гэж дотор палхийн бодов. Ийм ялгаа юу ч батлахгүй байлаа. Ройдын тэрэг найман ширхэг төмөр гар ёроолоос нь төмөр аалзны хөл шиг сэрийсэн урт зууван хэлбэртэй том ажээ. Удирдлагын дор өндөр чадалтай зүсэгч лазер суурилуулсан нь урагш заналхийлэн цухуйна. Түүний өмсгөл академийн эрдэмтдийн нямбай өмсгөлөөс хамаагүй хүнд бөгөөд далан дээр нь дээр эрчим хүчний нөөцийн том овгор дүнхийж, мөр дуулганы орой дээрээ сэрвээтэй байлаа. Энэ нь түүнийг нүсэр овортой, бөгтөр гажуудуулсан харагдуулна.
Эцэст нь ойртож ирэхэд Меланта царайг нь харахад ердийн царай байв.
Түүнд төрсөн анхны сэтгэгдэл гэвэл цагаан маш цагаан байлаа. Богинохон зассан цайвар үс, цагаан сахлын ёзоор цухуйсан эрүүтэй, бараг үл үзэгдэх хөмсөгний дор нүд нь түгшин эргэлдэнэ. Нүд нь том тод цэнхэр бөгөөд царайных нь хамгийн сайхан хэсэг байв. Арьс нь нар салхи үзээгүй үрчлээгүй цагаан ажээ.
Ройд айсан юм шиг болгоомжтой харагдаж байв.
Тэр тэргээ түүний ойролцоо зогсоогоод ачааны гуравдугаар хэсгийн сүйрсэн хохирлыг шинжин үзэв. Урьд нь хөлгийн мах цусны нэг хэсэг болох төмөр, шил, хуванцар байсан эд ангиуд түлэгдэж, хайлан барьцалдаж ялгагдахын аргагүй болжээ.
– Бидэнд хийх ажил их гарах нь дээ. Эхэлцгээх үү? гэж тэр хэлэв.
– Эхлээд ярилцъя гээд түүнд дөхөхөөр тэргээ ойртуулсан ч хоёр тэрэгний ёроолын хавтгай хэмжээнээс болоод зай дэндүү хол байлаа. Меланта ухарч машинаа дээш нь бүтэн эргүүлээд Ройдтой зэрэгцэн зогсоход, тэдний бээлийтэй гар шүргэлцэн салав. Меланта өндрөө засахад тэдний дуулга хүрэлцлээ.
– Одоо би чамд хүрч байна. Би хэзээ ч хэн нэгэнд хүрэх юм уу хүргүүлж байгаагүй гэж Ройд чичирсэн хоолойгоор хэлэв.
– Өө, Ройд минь. Үүнийг жинхэнээсээ хүрэх гэдэггүй юм. Үүнийг өмсгөл хязгаарлаж байна. Гэсэн ч би чамд хүрэх болно. Жинхэнээсээ хүрнэ шүү. Би үүнийг чамд амлаж байна.
– Чи чадахгүй. Энэ боломжгүй.
– Би арга олно. Одоо холбоогоо унтраа. Өөрсдийнхөө дуулганы цаанаас ярилцъя.
Ройд нүдээ анивчсанаа дуулганыхаа дууг унтраав.
– Одоо бид ярилцаж болно. Тусдаа гэж Меланта хэллээ.
– Надад энэ таалагдахгүй байна, Меланта. Хэтэрхий илэрхий байна. Энэ бол аюултай гэж тэр хэллээ.
– Өөр арга байхгүй, Ройд. Би мэдэж байна.
– Тиймээ. Би үүнийг чинь мэднэ. Гурван нүүдлийн урд биз дээ, Меланта. Би чиний шатар тоглож байсныг санаж байна. Гэсэн ч энэ аюултай тоглоом болохоор чи мэдэхгүй дүр эсгэсэн нь аюулгүй.
– Би үүнийг ойлгож байна, ахмад аа. Өөр зүйлд итгэлгүй байна. Бид тэдний тухай ярьж болох уу?
– Үгүй ээ. Надаас битгий асуу. Зүгээр л миний хэлснийг хий. Чи болон бусад чинь бүгд аюулд байна гэхдээ би чамайг хамгаална. Чиний мэдэж байгаагаас хамаагүй илүү би чамайг хамгаалж чадна гээд тунгалаг дуулганы цаана царайны хувирал нь дүнсгэр болов.
Меланта түүн рүү ширтэв.
– Энэ чиний өрөөнд нуугдсан багийн хоёр дахь гишүүн байж болох ч би үүнд итгэхгүй байна. Энэ онгоц биз дээ? Чиний онгоц биднийг алж байна. Чи биш. Харин тэр. Утгагүй сонсогдож байгаа ч гэсэн. Гэхдээ чи «Шөнийн нисэгч»-г удирддаг. Тэр яаж бие дааж хөдөлж чадах юм бэ? Бас яагаад? Ямар зорилготойгоор? Энэ Тэйл Ласамерыг яаж алсан юм бэ? Алис, Ломми хоёрын тухайд амархан байсан ч далд хүчний аллага байсан уу? Сансрын хөлөг далдын чадвартай юу? Би үүнийг зөвшөөрч чадахгүй. Энэ онгоц биш. Гэсэн ч өөр юу ч байж болохгүй. Надад туслаач, ахмад аа.
Ройд нүдээ шаналангуй анивчив.
– Би Каролийн хүсэлтийг зөвшөөрөхгүй ёсгүй байсан юм. Бас та нарын дунд телепат авч явахыг ч гэсэн. Энэ дэндүү эрсдэлтэй. Гэсэн ч тэр тэдний тухай сэтгэл хөдлөм ярьж байсан болохоор волкринуудыг харахыг хүссэн юм гээд санаа алдлаа. – Чи дэндүү ихийг хэдийн ойлгож, Меланта. Би чамд цааш нь хэлж чадахгүй. Тэгвэл чамайг хамгаалах хүчгүй болно. Хөлөг буруу ажиллагаатай гэдгийг мэдэхэд болно. Үүнийг оролдоход аюулгүй биш. Тэр хичнээн удаан миний хяналтанд байх тусам би чамайг болон бусдыг чинь хамгаалж чадна. Надад итгэ.
– Хоёр талын холбоотой итгэл гэж Меланта хэлэв.
Ройд гараа өргөн түүнийг цааш түлхээд холбоогоо буцааж асаав.
– Дэмий ярьж боллоо. Бид ажиллах хэрэгтэй байна. Явъя. Би чиний үнэн хэрэгтээ хэр сайжруулсан загвар болохыг харахыг хүсч байна.
Меланта Жирл ганцаар үлдсэн хойно дуулгандаа аяархан хараал тавилаа.

***

Тахиралдсан том төмөр тэрэгнийхээ доод талын соронзон бариулд бэхлээд Рожан Кристоферис «Шөнийн нисэгч»-н зүг буцаж явлаа. Тэр Ройд Эрис алсад ажлын том машинтайгаа гарч ирэхийг харав. Түүнийг ойртоход Меланта Жирл тэргээ хөдөлгөн уруугаа харан хөмрүүлж дуулгаа Ройдынх руу наалаа. Кристоферис тэдний хоорондоо аяархан ярилцан, Меланта нөгөө хүний бус алуурчин Эрист хүрэхийг амлаж буйг сонсов. Түүний хилэн дүрсхийлээ. Тэгтэл тэд холбоогоо тасалсан ч Меланта тэнд бөгтөр нуруут сансрын өмсгөлтэй хүнтэй царайгаа хоорондоо үнсэлцэж байгаа хайртууд шиг наасан хэвээр байлаа.
Кристоферис ойртоод авчирсан төмрөө суллахад тэдний зүг хөвөв.
– Энэ. Бас нэгийг авчирлаа гээд холбоогоо хаан хараал тавиад машинаараа «Шөнийн нисэгч»-г тойруулан нисэв.
«Яагаад ч юм Ройд, Меланта, д’Бранин гурав хамтдаа юм байна» гэж тэр гашуунаар бодов. Меланта Эрисийг эхнээсээ хамгаалж тэднийг хэн болохыг нь илрүүлэхээр хөдлөх гэхэд зогсоосон. Кристоферис түүнд итгэсэнгүй. Мелантатай хамт нэг оронд орсноо санахаас хамаг бие нь агзасхийв. Эрис тэр хоёр ямартай ч ижилхэн. Харин одоо хөөрхий Алис, тэнэг Торн, хараал идсэн телепат хүртэл үхсэн байхад Меланта түүнтэй тэдний эсрэг байсан хэвээр байна. Рожан Кристоферис үхтлээ айсан ч согтсондоо болоод уурсан хилэгнэлээ.
Бусад нь хэлтэрсэн төмөр цуглуулах гээд хараанаас холджээ. Ройд, Меланта хоёр бие биедээ анхаарал татагдан онгоц эзэнгүй орхигдсон байв. Энэ бол боломж. Эрис өөрийг нь эзгүй байхад тэднийг «Шөнийн нисэгч»-н удирдлагаас холдуулахын тулд бүгдийг гадаа байхыг шаардсанд гайхах юмгүй. Тэр бол ердөө сул дорой хүн.
Кристоферис баясан инээмсэглэж тэргээ хараанаас далд ачааны хэсэг тойрон хөдөлгүүрийн өрөө рүү орох нүхээр нисэн орлоо. Энэ нь агаарын мандалд зэврэхээс сэргийлэн бүх зүйл нь нээлттэй урт хонгил байв. Ихэнх сансрын хөлгийн адил «Шөнийн нисэгч» гурвалсан хөдөлгүүрийн систем болох: хөөрч газардахад зориулсан таталцлын талбай, сансрын уудам зайд маневр хийхэд зориулсан цөмийн энерги болон том гипер хөдөлгүүртэй байв. Тэрэгний гэрэл цөмийн тойрон хүрээлсэн төхөөрөмжийг шүргэн гипер хөдөлгүүрийн ойрхон эгнэсэн цилиндрүүд дээр урт судал тусгав.
Хонгилын эцэст агаарын үндсэн хаалт болох зузаан төмөр том дугуй хаалга байв.
Кристоферис тэргээ доош тавин соронзон таталтаас нь гутлаараа түлхэн салаад агаарын гарц руу явлаа. Энэ хамгийн хүнд хэсэг нь байв. Тэйл Ласамерын толгойгүй цогцос хаалганы аймшигт хамгаалагч аятай хаалтны тулгуурт аргамжаатай сул хөөрнө. Зенобиологич хаалтны нээгдэхийг хүлээх зуур үүнийг түр зуур ширтэв. Тэр харц буруулсан ч гэсэн яагаад ч юм эргэж хараад байлаа. Цогцос анхнаасаа хэзээ ч толгойгүй байсан юм шиг үзэгдэнэ. Кристоферис Ласамерын ямар төрхтэйг санахыг хичээсэн ч санаанд нь орж ирсэнгүй. Тэр эвгүйцэн хөдөлтөл хаалт гулган нээгдсэнд талархан дотогш орлоо.
Тэр «Шөнийн нисэгч»-д ганцаараа байв.
Болгоомжтой хүний хувьд Кристоферис өмсгөлтэйгээ үлдэж дуулгаа арагш тайлахад төмөрлөг даавуу ар нуруу руу нь юүдэн шиг буулаа. Хэрэгтэй цаг тохиолдвол үүнийг эргэж углахад амархан байв. Тэдний багаж хэрэгслээ хадгалсан газар болох ачааны дөрөвдүгээр хэсэгт зенобиологич эрсэн зүйл болох хэрэглэхэд бэлэн цэнэглэсэн зөөврийн зүсэгч лазераа олов. Бага хүчтэй хэдий ч болох байлаа.
Хонгилын уруу удаан болхи жингүйдсээр харанхуй амралтын өрөө рүү оров.
Дотор ороход хүйтэн агаар хацар хорсгов. Кристоферис тоохгүй байхыг хичээлээ. Тэр хаалганы дэргэдээс түлхэн аюулгүй бэхэлсэн тавилга хэрэгслийн дээгүүр өрөөний дундуур нислээ. Замд нь ямар нэг хүйтэн нойтон юм нүүрэнд шүргэв. Гайхсан ч юу болохыг нь мэдсэнгүй.
Тэгтэл ахин тааралдахад Кристоферис барьж аваад дотор нь эвгүйрхлээ. Тэр мартжээ. Тэр үеэс хойш амралтын өрөөг хэн ч цэвэрлээгүй учир үлдсэн зүйл болох хүний биений тасархай мах, цус, тархины өөдөс эргэн тойрон хөвж байв
Тэр цаад талын хананд хүрч гараараа зууран зогсоод хүссэн зүг рүүгээ явахын тулд доош буулаа. Тусгаарласан хэсэг. Хана. Хаалганы бараа харагдсангүйн зэрэгцээ төмөр төдийлөн зузаан биш байв. Үүний цаана удирдлагын өрөө, компьютерт нэвтрэх эрх, аюулгүй хүч чадал байв. Рожан Кристоферис өөрийгөө өшөө авагч хүн гэж бодсонгүй. Тэр Ройд Эрист хор хүргэх гэсэнгүй түүний хэн болохыг ч шүүх гэсэнгүй. Тэр «Шөнийн нисэгч»-н хяналтыг авч Эрисийг хамгаалалтын өмсгөлтэйгээ байхыг анхааруулна. Тэр тэднийг бүгдийг нь ямар ч нууц болон хүний амь үрэгдэхгүй авч явна. Академийнхан болсон явдлын түүхийг сонсож Эрисийн зөв буруу, гэмтэй гэмгүйг болохыг шалгах бизээ.
Зүсэгч лазер харандаа шиг нарийхан улаан гэрлээр зүслээ. Кристоферис инээмсэглэн үүнийг хана луу тусгав. Удаан ажил хэдий ч тэр тэвчээртэй ажээ. Тэд түүнийг нам гүм байх тусам анзаарахгүй. Анзаарсан тохиолдолд том хэсэг авахаар явсан гэж таамаглана. Эрисийн засварын ажил дуусахад хэдэн цаг магадгүй өдрийн хугацаа авна. Хурц лазер төмөрт хүрсэн газар утаа савсуулахад Кристоферис хичээнгүйлэн зүсэв.
Ямар нэг зүйл түүний нүдний буланд үл мэдэг зурсхийв. «Хөвж байгаа тархины хэлтэрхий. Ясны өөдөс» гэж бодлоо. Биеийн үс дүүжлэгдсэн цустай мах. Аймшигтай зүйлс боловч санаа зовох хэрэг байхгүй. Тэр биологич болохоор цус, тархи, биенд дассан байв. Хамгийн дор нь гэвэл тэр маш олон харийн хүнийг задлан шинжилж салслаг нялцгай зүйлийг огтлон өмхий үнэртсэн хүүдий, хортой сээр нурууг харж хүрч үзсэн.
Нүдэнд нь ахин нэг зүйл өртөв. Кристоферис харахыг хүссэнгүй. Тэрбээр агаарын хаалтны дэргэд толгойгүй цогцсыг үл тоомсорлосон шигээ харахыг хүсээгүй ч гэсэн харлаа.
Энэ нүд байв.
Кристоферис чичрэхэд лазер хажуу тийш хальтирч зүсч байсан нүхэндээ буцаан авчрав. Зүрх нь түг түг цохилоход өөрийгөө тайвшруулахыг хичээлээ. Айх юм юу ч байхгүй. Хэн ч дотор байхгүйн зэрэгцээ Ройд эргэж ирэх болоогүй. Түүнд лазерын зэвсэг болон агаарын хаалт хаагдвал өмсгөл нь байна.
Кристоферис айдсаа үргээхийн тулд нүд рүү ахин харлаа. Энэ нь ердөө нүд байв. Тэйл Ласамерын цайвар цэнхэр нүд. Цустай боловч бүрэн бүтэн хүүгийн амьд сэрүүн байх үеийн ижил усархаг ч ямар ч далдын хүч байхгүй нүд байв. Үхсэн цогцосны тасархай амралтын өрөөнд бусад хэсэгний хамт хөвж яваа. «Хэн нэгэн амралтын өрөөг цэвэрлэх ёстой байсан юм. Ингэж орхих нь соёлгүй бүдүүлэг хэрэг» гэж Кристоферис уурсан бодлоо.
Нүд хөдөлсөнгүй. Бусад цогцосны өөдсүүд агаарт хөвж байсан ч нүд байрнаасаа хөдөлгөөнгүй хэвээр байв. Энэ нь эргэлдсэнгүй түүн рүү гөлөрчээ. Яг л харж байгаа юм шиг.
Кристоферис хараал тавиад зүсэж буй лазертаа төвлөрлөө. Тэр тусгаарласан ханыг метрийн хэмжээтэй бараг тэгш зүсэв. Тэгснээ ахин нэг шугам эхэллээ.
Нүд хөдөлгөөнгүй харсаар байв. Кристоферис гэнэтхэн тэвчиж чадахгүй болсноо мэдэрлээ. Нэг гараараа лазераа барьж нөгөө гараараа нүдийг бариад өрөөний дундуур чулуудав. Шидэхдээ тэнцвэр алдан арагш бүдрэхэд лазер гараас нь мултарч гар нь шувууны далавч шиг байдгаараа сарвалзан уналаа. Эцэст нь ширээний ирмэгээс зууран өөрийгөө тогтоов.
Лазер өрөөний голд кофены гүц, хүний биеийн тасархай дунд удаанаар эргэлдэн зүснэ. «Нэг л биш байна даа. Түүнийг тавих үед лазер унтарсан байх ёстой. Эвдэрсэн юм байх даа» гэж түгшин бодлоо. Лазер хвсэн дээгүүр өнгөрөхөд нимгэн зүссэн шугам утаа манаруулав.
Кристоферис лазер түүний зүг эргэлдэн ойртож буй ойлгоод дотор хирдхийн балмагдав.
Тэр босч хоёр гараараа ширээний тавцан дээр түлхэн таазны зүг хөөрлөө.
Лазер одоо улам хурдан эргэлдэв.
Кристоферис таазнаас холдон хүчтэй түлхэж хана мөргөн өвдсөндөө дуу алдаад газар ойн өшиглөлөө. Лазер улам хурдан эргэлдэн түүнийг хөөв. Кристоферис дээш хөөрөн дараагийн дайралтанд бэлтгэн таазны ахин нэг хэсгээс барьж авлаа. Цацраг эргэлдсэн ч хангалттай хурдан байсангүй. Тэр түүнийг өөр тийшээ цацарч байхад нь барьж авахаар бодов.
Тэгээд үүнд хүрэхээр хөдөлснөө нүдийг харлаа.
Нүд лазерын дээр тогтон ширтэн хөвж байв.
Рожан Кристоферис айсандаа дуу алдан орилоод гар нь тээнэгэлзэхэд улаан цацраг түүн рүү эргэлдэн ирэв.
Энэ нь түүний хүзүүг халуунаар энхрийлэн зүсчээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.20.16 10:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
***

Тэд Кристоферисыг үгүйлэх хүртэл цагийн хугацаа өнгөрөв. Кароли д’Бранин түүний эзгүйг эхэлж анзааран холбоогоор дуудсан ч хариу өгсөнгүй. Тэр бусадтайгаа ярилцлаа.
Ройд Эрис тэргээ унаж дуулганых нь халхавч дундуур Меланта Жирл ам нь чанга жимийсэн болохыг харлаа.
Тэгтэл чимээ гарч эхлэв.
Айж өвдсөндөө гонгинох чимээний араас гиншиж уйлах дуу дуулдав. Хүн цусандаа хахаж буй мэт аймшигтай чимээ байлаа. Үүнийг бүгд сонсоход чимээ дуулгыг нь дүүргэж хэн нэгэн зовж шаналсан хоолойгоор «Туслаач» гэж хэлж буй нь сонсогдов.
– Кристоферис байна гэж эмэгтэй хүний хоолой хэлэхэд Линдран байв.
– Тэр гэмтэж. Тэр тусламж гуйж байна. Та нар үүнийг сонсохгүй байна уу? гэж Даннел нэмэрлэлээ.
– Хаана?... гэж нэг нь асуув.
– Онгоцон дотор. Тэр онгоц руу буцаж орсон байх гэж Линдран хэллээ.
– Тэнэг амьтан. Үгүй ээ. Би анхааруулсан... гэж Ройд Эрис дуу алдав.
– Бид явж шалгах ёстой гэж Линдран мэдэгдлээ. Даннел чирч байсан хэлтэрхийгээ орхиод эргэлдэн тэдний тэрэг «Шөнийн нисэгч» рүү чиглэлээ.
– Зогс. Би өрөөндөө эргэн очиж юу болсныг тэндээс тодруулъя. Та нар онгоцонд орж болохгүй. Намайг мэдээлэл өгөх хүртэл гадаа байж бай гэж Ройд хэлэв.
Аймшигтай чимээ гарсаар байлаа.
– Там руугаа тонил гэж Линдран түүн рүү зандарлаа.
Кароли д’Бранин тэргээ эргүүлэн хэл шинжээчдийн араас яарсан ч тэр хэтэрхий хол байсан тул онгоцонд буцаж ирэх хүртэл удаан хугацаа өнгөрлөө.
– Ройд та юу гэж байгаа юм бэ. Бид туслах ёстойг харахгүй байна уу? Тэр гэмтэж түүнийг сонсооч. Гуйж байна, анд минь.
– Үгүй. Кароли, зогс! Хэрвээ Рожан онгоцонд ганцаар буцаж орсон бол үхсэн байгаа гэж Ройд хэллээ.
– Чи үүнийг яаж мэдэж байгаа юм бэ? Чи үүнийг зохион байгуулсан хэрэг үү? Биднийг үг дагаагүй тохиолдолд урхи тавиа юу? гэж Даннел шаардлаа.
– Үгүй намайг сонс. Та нар одоо түүнд юугаар ч тусалж чадахгүй. Зөвхөн би түүнд туслах байсан ч тэр намайг сонсоогүй. Надад итгэ. Зогс гэж Ройд цөхрөн хэллээ.
Алсад д’Бранины тэрэг удааширав. Хэл шинжээчид зогссонгүй.
– Бид чамайг аль хэдийн дэндүү их сонссон, хараал идмэр минь гэж Линдран хэлэв. Тэр тусламж гуйн зовж шаналсан аймшигтай чимээнд бараг хашгирах дөхлөө.
– Меланта Эрисийг байгаа газар нь барьж байгаарай. Бид болгоомжтой явж дотор юу болсныг мэдээд ирье. Би түүнийг буцаж хяналтаа авахыг хүсэхгүй байна. Ойлгов уу? гэж тэр үргэлжлүүлэв.
Меланта Жирл тээнэгэлзлээ. Чих нүдэж буй зовж шаналсан чимээнд бодоход хэцүү байв.
Ройд тэргээ түүнийг тойрон эргүүлэхэд царай руу тусах харцыг нь мэдэрлээ.
– Тэднийг зогсоо. Меланта, Кароли тушаагаарай. Тэд намайг сонсохгүй байна. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэж харваас илт шаналан хэлэв.
Мелантагийн царайд шийдвэрлэсэн өнгө тодров.
– Дотогш түргэн буцаж ор, Ройд. Юу чадахаа хий. Би тэднийг саатуулахыг оролдъё гэхэд,
– Чи хэний талд байгаа юм бэ? гэж Линдран дайрав.
Ройд толгой дохиод харанхуй дундуур явахад, Меланта хэдийн хөдөлжээ. Тэр тэргээ хэмхэрхий өөдсөөр дүүрсэн ажлын талбай руу түргэн асааж «Шөнийн нисэгч»-н зүг явлаа.
Гэвч ойртож очиход дэндүү хожимдсоныг мэдлээ. Хэл шинжээчид маш ойрхон байсан тул түүнээс хавьгүй хурдан хөдөлжээ.
– Боль. Кристоферис үхсэн гэж тэр захирангуй өнгөөр тушаав.
– Тэгвэл түүний сүнс тусламж гуйн уйлж байгаа хэрэг байх нь гэж Линдран зэвүүцэв.
– Онгоцонд аюулгүй биш.
– Гичий гэж тэр урьдын адил хариуллаа.
Кароли тэргээрээ ямар ч үр дүнгүй хөөв.
– Нөхөд минь та нар зогсох ёстой гуйж байна. Би та нараас гуйж байна. Үүнийг хамтдаа ярилцъя гэхэд чимээ дуугарсангүй.
– Би та нарын дарга. Би та нарыг гадаа хүлээхийг тушааж байна. Та нар намайг сонсож байна уу? Би тушааж байна. Би Академийн эрх мэдэлтэнгийн хувьд. Гуйж байна найзууд минь.
Меланта Линдран, Даннел хоёр хөдөлгүүрийн өрөөний урт хонгил руу доош алга болохыг арга барагдан харлаа.
Хормын дараа тэднийг онгоц руу даган орох эсэхээ тээнэгэлзэн тэргээ харласан амны ойролцоо зогсоов. Тэр магадгүй агаарын хаалтыг онгойлгохоос өмнө гүйцэн авч чадна байх.
Тэгтэл Ройдын хоолой асуугаагүй асуултанд нь хариулав.
– Үлд, Меланта. Үйл явдал хараанаас гарсан.
Тэр арагшаа эргэн харахад Ройдын тэрэг ойртож байв.
– Чи энд юу хийж байгаа юм бэ? Ройд өөрийнхөө хаалтыг ашигла. Чи дотогш буцаж орох ёстой.
– Меланта би чадахгүй. Онгоц надад хариулахгүй байна. Хавхлаг нээгдсэнгүй. Хөдөлгүүрийн өрөөний гол хаалгыг зөвхөн гар аргаар орж болно. Би гадагш занганд орж. Би эргэн орж удирдлагыг гартаа авах хүртэл Кароли та хоёрыг дотогш орохыг хүсэхгүй байна.
Меланта Жирл хэл шинжээчдийн алга болсон хөдөлгүүрийн өрөөний харанхуй гарцыг харлаа.
– Юу бол...
– Тэднийг буцаж ирэхийг гуй, Меланта. Тэднийг гуй. Магадгүй үүнд цаг байж мэднэ.
Тэр оролдлоо. Кароли д’Бранин бас оролдов. Зовж шаналсан гуйлт сонсогдсоор байсан хэдий ч Даннел, Линдран хоёрын хоолой сосогдсонгүй.
– Тэд холбоогоо салгасан байна. Тэд биднийг сонсохыг хүссэнгүй. Эсвэл тэр чимээнээс болоод... гэж Меланта ууртай хэлэв.
Ройдын тэрэг д’Браниныхтай зэрэгцэн ирэв.
– Би ойлгосонгүй. Яагаад чи орж чадахгүй гэж, Ройд? Юу болоод байгаа юм бэ? гэж Кароли асуув.
– Ердийн хэрэг, Кароли. Би хүртэл.... гадагш байна.
– Юу? гэж Меланта асуулаа.
– ...ээжийг тэдний учрыг олох хүртэл.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.20.16 11:09 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 155
ээж нь юм уу ээжийнх нь сүнс хамт байгаа бололтой, хаан ширээний тоглоом дээр нээрэн телепат чадвар сүнс шилжих бусдын биед орох тухай байдаг нь ийм учиртай аж ер нь бол хөлгийн хурд гэрлийн хурдтай ойртож очиход цаг хугацаанд өөрчлөлт орно гэж харьцангуйн онолд байдаг энэ нь сансарт нисэж яваа хүмүүсийн хувьд цаг хугацаа газар дээр байгаа хүмүүсээс илүү хурдан өнгөрч илүү урт насална гэмээр ч юм уу.шинжлэх ухаанд ертөнцийг тайлбарласан нь үнэхээр ойлгоход хэцүү санагддаг шүү жишээ нь бид дэлхийн экваторын аль 1 улсад байгаа бол цагт 1600 км-н хурдтай галзуу эргэлдэж байгаа шүү дээ гэтэл бидэнд ямар ч хөдөлгөөн мэдрэгддэггүй газраас онгоцоор хөндийрэхэд доод газар эргэлдээд явчмаар санагдах мэт .дэлхий бүслүүрээрээ 40000 км тэгтэл 24 цагийн дотор бүтэн эргээд ирдэг гэхээр


Top
   
PostPosted: Mar.20.16 11:53 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн

Joined: Mar.14.16 6:33 pm
Posts: 204
ээж гэдэг нь хиймэл оюун ухаан шиг зүйл байхаа. ямар ч сэтгэл хөдлөл байхгүй зүгээр Ройд д аюул учрах өчүүхэн магадлал үүсхэд шууд устгах арга хэмжээ авдаг. Гэхдээ нэг тийм үл үзэгдэх амьтан байгаа юм шиг санагдчлаа.
нүд ширтэх лазер унтрахгүй байх нтр их гайхшруулчла.


Top
   
PostPosted: Mar.21.16 6:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
***

Хэл шинжээчид Кристоферисын орхисон машины дэргэд өөрсдийнхийгөө орхиж дүнсгэр толгойгүй харуулыг бараг харахын завдалгүй яаран агаарын хаалтны хүрдийг эргүүлэн нэвтрэв.
Дотогш ормогц дуулгаа буулгахаар саатав.
– Би түүнийг сонссон хэвээр байна гэж Даннел хэлэхэд чимээ онгоцны дотор талаас сулхан гарч байлаа.
– Энэ амралтын өрөөнөөс гарч байна. Түргэлээрэй гээд Линдран толгой дохилоо.
Тэд хонгилоор хормын дотор хөлөөрөө түлхэн нислээ. Чимээ ойртож очиход урдаас нь чангарав.
– Тэр энд байна гэж Линдран хаалганд хүрэхдээ хэллээ.
– Тиймээ гэвч ганцаар гэж үү? Бидэнд зэвсэг хэрэгтэй. Хэрвээ... Ройд худал хэлсэн бол яах юм. Тэнд хөлгийн дотор хүн байвал яах болж байна. Бид өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэж Даннел хэллээ.
Линдран хүлээсэнгүй.
– Бид хоёулаа байна. Орцгооё! гээд хаалгаар Кристоферисын нэрийг дуудан орон нислээ.
Дотор харанхуй байв. Хонгилоос хаалгаар бүүдгэр гэрэл тусна. Линдраны нүд хэсэг хугацааны дараа харанхуйд дасав. Бүх зүйл эмх замбараагаа алджээ. Хана, адар, шал гээд бүгд ижил байв. Тэр зүг чигээ олсонгүй.
– Рожан. Чи хаана байна? гэж толгой эргэн асуув. Амралтын өрөө хоосон байсан ч гэрлээс болсон уу нэг л эвгүй санагдана.
– Чимээг дага гэж Даннел зөвлөв. Тэр хаалган дээр дүүжлэгдэн хормын турш дотогш болгоомжтой шагайснаа ханыг гараараа тэмтчин болгоомжтой бууж эхлэв.
Түүний хэлсэн үгийн хариу болох мэт мэгших чимээ гэнэтхэн чангарлаа. Гэвч эхлээд өрөөний нэг булангаас дуулдснаа нөгөө талын булангаас дуулдав.
Линдран тэвчээргүйхэн өрөөний дотуур сэлгүүцэн нисч хайлаа. Гал зуухны хэсгийн хана шүргэхэд Даннелын айдасны тухай санаанд орж зэвсэг хайв. Тэнд сав суулга хэрэгсэл хадгалагддаг билээ.
– Энэ байна гэж хормын дараа Даннелын зүг эргэв. – Энэ байна. Би хутга оллоо энэ чамайг баярлуулж байна уу гээд гарын нударгын чинээ том хөвж байсан бөмбөлөгийг зүсэхэд бөмбөлөг хагарч хэдэн зуун бяцхан хэсэг болов. Нэг нь түүний царай руу ирэхэд амталж үзсэнд цус байв.
Гэвч Ласамер удаан хугацааны өмнө үхсэн билээ. Түүний цус одоо хатсан байх учиртай гэж сэхээ оров.
– Өө, авралт бурхан минь гэж Даннел уулга алдавв.
– Яасан? Чи түүнийг олоо юу? гэж Линдран асуулаа.
Даннел ханан дээгүүр аварга том шавьж аятай ирсэн зүг рүүгээ гарахаар хаалга руу мөлхөв.
– Гараарай, Линдран. Түргэлээрэй!
– Яагаад? Юу болоо вэ? гээд Линдран салганан чичирлээ.
– Хашгиралт. Хананаас гарч байна, Линдран. Чимээ хананаас гарч байна.
– Чи утгагүй юм яриад байна. Биеэ бариач гэж тэр зандарлаа.
– Чи ойлгохгүй байна уу? Чимээ хананаас гарч байна. Холбоогоор гарсан хуурамч чимээ гээд Даннел хаалганд хүрч шумбан гараад сонсогдохуйц санаа алдлаа. Тэр түүнийг хүлээсэнгүй. Хонгилоор ухасхийн гар хөлөөрөө галзуурсан мэт савчин тийрч байдгаараа хурдлав.
Линдран араас нь даган хөдөллөө.
Тэгтэл түүний урд талын хаалганаас чимээ гарав.
– Надад туслаач гэж Рожан Кристоферисын хоолой хэллээ. Тэр түүний ёолж аймшигтай хахаж цацан чимээг сонсоод зогслоо.
Хажуу талд нь аймшигт хэржигнэсэн үхэл сонсогдож,
– Аааа гэж чанга ёолсноо өнгө нь өөрчлөгдөн, – Надад туслаач гэв.
– Надад туслаач, надад туслаач, надад туслаач гэх Кристоферисын хоолой түүний ард талын харанхуйгаас гарлаа.
Хөлийн дор ханиалган хахаж цацах дуу гарав.
– Надад туслаач, надад туслаач, надад туслаач, надад туслаач гэж бүх хоолой цуурайтахад эргүүлэн дахин тавьж буй бичлэг байна гэж бодлоо. – Надад туслаач, надад туслаач, надад туслаач, надад туслаач гэж бүх хоолой чангаран үг нь хашгиралт болон хувирч эцэст нь хахаж цацсан үхлийн хэржигнээнээр дуусав. Тэгснээ чимээ яг л унтраасан юм шиг зогслоо.
Линдран гартаа хутга барин хөлөөрөө тийрэн хаалганы зүг ухасхийв.
Ямар нэгэн бараан дүрс хоолны ширээний доод талаас чимээгүй мөлхөн гарч ирэн явах замыг нь хаалаа. Линдран үүнийг үүдний гэрэлд гарч ирэхийг нь тод харав. Рожан Кристоферис сансрын өмсгөлтэйгээ дуулгаа хойш тайлжээ. Тэр гартаа ямар нэг юм барин түүний зүг чиглүүлэхэд лазер байв. Жирийн зүсдэг лазер.
Линдран явсан эрчиндээ яаж ч чадалгүй түүний урдаас хөвөн очлоо. Замдаа зогсохыг хичээсэн ч чадсангүй.
Ойртох үед Рожаны эрүүн дор ярагдсан урт шарх инээмсэглэх мэт урдаас нь харлан ангайхад хөдлөх үед түүнээс нь цусан дусал дусалж байлаа.

***

Даннел хонгилоор айсандаа болоод хана, хаалга мөргөн галзуу мэт ухасхийв. Айдас жигүйдэл түүнийг болхи болгожээ. Тэр зугтах замдаа Линдраныг араас дагаж байна уу гэж найдан эргэж харсан ч оронд нь юу харагдахаас айлаа. Тэр эргэж харах тоолон тэнцвэр алдаж ахин бүдэрч байв.
Агаарын хаалт онгойхыг хүрэх хүртэл удаан хугацаа өнгөрөв. Тэр чичрэн хүлээхэд зүрхний цохилт нь удааширч эхлэв. Түүний ар дахь чимээ намдаж нэхэн хөөгчийн дүрс үзэгдсэнгүй. Даннел хүчлэн биеэ барив. Хаалтны дотор талын өрөө рүү ормогц хаалга амралтын өрөө болон түүний дунд хаагдахад сая аюулгүй болсноо мэдрэв.
Даннел саяхан гэнэт юунаас тэгтлээ айсан болохоо барагтай санасангүй.
Тэр Линдраныг орхин зугтсандаа ичгүүр төрлөө. Юуны төлөө вэ? Тэр юунаас ингэтлээ айсан юм бол? Хоосон амралтын өрөөнөөс үү? Хананаас гарах чимээнээс юу? Үүнтэй дүйцэх тайлбар санаанд нь орж ирэв. Энэ бол хөөрхий Кристоферис хөлгийн хаа нэгтээ амьд бөгөөд зовж шаналан холбоогоор дуудаж байв.
Даннел гэмшингүй толгой сэгсрэв. Одоо тэр үүнийг эцэс төгсгөлгүй сонсохоо мэдэж байв. Линдран түүнийг шоолох болно. Тэр хэзээ ч үүнийг мартахгүй. Гэсэн ч Даннел эргэн очиж уучлал гуйх ёстой. Тэгвэл бас ямар нэг юм хийсэнд тооцогдоно. Тэр шийдэмгий агаарын гарцны хүрдийг зогсоож эсрэг тал руу нь эргүүлэв. Агаар буцаж өрөө рүү исгэрэн шахагдав.
Дотор талын хаалга өнхрөн нээгдэв. Даннел айдас нь эргэн ирэхийг мэдрэхэд агшин зуур амралтын өрөөнөөс юу гарч ирээд хөлгийн хонгилд хүлээж байгаа бол гэхээс дотор нь арзасхийв. Тэр айдастайгаа нүүр тулан зайлуулахыг хүсэв. Тэр хүчтэйгээ мэдэрлээ.
Түүнийг ороход Линдран хүлээж байв.
Эмэгтэйн царайд басамжилсан уур хилэн байсангүй. Сониуч тайван төрх байсанд ямартай ч уучлал гуйхын тулд урдаас нь ухасхийв.
– Би яагаад гэдгийг мэдэхгүй ч...
Тэр гараа ардаасаа үлбэгэр хөдөлгөөнөөр авав. Араас нь хутга аллагын зэвсэг мэт гялсхийн гарч ирэхэд эцэст нь Даннел өмсгөлийнх нь голд энгэр дээр цоо түлэгдсэн нүх утаа цоргиж байхыг мэдэв.

_________________
:f01:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 84 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited