#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.29.17 4:19 pm

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 155 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Feb.20.16 11:35 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 686
ашгүй эхлэх нь үү , Саруул аа, баярлалаа, зургуудыг нь оруулаарай, там гээч юмыг хараад авий, Дан Брауны 4 зохиолоос хамгийн хүнд нь гээ биз дээ


Top
   
 
PostPosted: Feb.20.16 2:49 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2001
Location: Go for needs not sales
Saruulaa zuragnuudiig n oruulchihaa bi urid n Da vinci code -iig n l unshij bsn tghde goy doo tsen ydan huleej bn mash ih bayrlalaa

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
 
PostPosted: Feb.20.16 5:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6074
Location: Энд
Suicide wrote:
Зургийг нь оруул оруул :mrgreen:

:wd:

_________________
:wink:


Top
   
 
PostPosted: Feb.20.16 7:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Саруул wrote:
Зургуудыг нь давхар оруулаад явах уу?

Асуухаар асга :hoho:.

_________________
:f01:


Top
   
 
PostPosted: Feb.20.16 11:28 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4242
Location: Lucky Land Communication
odoo bitgii chatlaad bgarai

_________________
:wtf:


Top
   
 
PostPosted: Feb.22.16 4:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16458
Энэ романы үйл явдалууд нь Данте Алигьерийн Тэнгэрлэг туульс - Divine Comedy by Dante Alighieri бүтээлтэй нягт сүлжилдсэн, бас католик шажны зан үйл, хэллэг, ойлголтууд ихтэй тул бараг үг бүрийн утгыг нээтээс харах, бас Тэнгэрлэг туульсыг унших, Христийн шажны үүх түүхийн талаар ч сөхөж үзэх шаардлага гарч байна. Баахан удаж буйдаа хүлцэл өчье. Хорь гучин хуудас яваад, тоост хорвоогийн үйл явдал өрнөөд хэллэг нтр нь тогтоод ороод ирэхээр арай хурдан явах болов уу гэж найдаж байна :hi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Feb.22.16 6:08 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2001
Location: Go for needs not sales
Aanhaa orshil heseg arai udaan uu gagu yu hha hamgiin gol n chanar shuudee yamar ch bsn huleeseer l bgaa shuu :D udaan huleeh tusmaa amttai bh nee

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
 
PostPosted: Feb.22.16 7:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16458
Image

Эхлэл

Би Сүүдэр.
Би зовлонт хотоор зүгээ буруулан гүйнэ.
Би зуун зууны гаслан шаналлыг туулан зугтана.

Би Арно голын эргээр амьсгаадан гүйсээр Виа дей Кастеллани гудамжаар зүүн тийш эргэж Уффици музейн сүүдэр бараадан умрыг чиглэв.
Гэвч тэд мөшгөсөөр л.
Тэд намайг өсгий даран ангуучилж, хөлийн чимээ нь улам бүр тод сонсогдоно.
Энэ мөрдлөг өчнөөн жил үргэлжилж байгаа юм. Тэдний шаргуу зан намайг яг л тамын амьтан (chthonic monster- газар дороос гарч ирдэг, хүмүүн бусын их хүч чадалтай аймшигт амьтан гэнэ) мэт зооринд нуугдаж... ариуслын газарт амьдарч (purgatory гэдэг нь католик шажинтнуудын ойлголтоор бол багахан нүгэл хийсэн хүмүүс шууд диваажин гэдэг рүү явчихалгүй гэм нүглээ наминчлан ариусах газар юм байна) … газар доогуур шургахад хүргэсэн юм.
Би Сүүдэр.
Энд, газрын гадарга дээр би хойд зүгт хараа тавьсан ч авралд хүргэх шулуун замыг олж харсангүй... Апеннины уулс үүрийн гэгээг халхалжээ.
Би ганц зүүтэй цаг бүхий шүдтэй цамхгийн дэргэдүүр ордныг өнгөрч… Пьяцца ди Сан-Фиренце талбайгаар лампредотто (үхрийн гүзээ, янз бүрийн ногоо, амтлагч бүхий флоренцын уламжлалт бургер) аваарай, шарсан чидун жимс аваарай гэж чихэнд чийртэй хашгиралдах өглөө эрт цугласан гудамжны наймаачдын дундуур сүлжин явав. Баржеллогийн өмнүүр талбайг хөндлөн гарч Бадиа цамхгийн шовх оройг чиглэн баруун эргэж шатны довжооны дэргэдэх төмөр хаалганд шийдмэг тулж ирлээ.


Image
THE SPIRE OF THE BADIA, FLORENCE


Энд бүх эргэлзээгээ ардаа үлдээх хэрэгтэй. (Дантегийн Тэнгэрлэг туульс гардгаар бол тамын хаалган дээр “Lasciate ogni speranza, voi ch'entrate”, латин; “Abandon all hope, ye who enter here” англи, Үүгээр орогчид бүх итгэл найдвараа орхи гэсэн бичээс байдаг ажээ)
Бариулыг эргүүлж сараалжин хаалгыг нээн алхаж орохдоо буцах зам нэгэнт үгүй болсныг би мэдэж байсан юм. Тэнгэрт хүрэх нарийн мушгиа шатны энд тэндээ холцорсон зөөлөн гантиг гишгүүрээр тугалга цутгасан мэт хүндэрсэн хоёр хөлөө арай ядан зөөж гишгэсээр өгсөв. (Тэнгэрт хүрэх мушгиа шат мөн л Тэнгэрлэг туульсад гардаг )
Дороос тэдний дуу хоолой цуурайтан сонсогдоно. Гуйж царайчилж байна.
Тэд огт хоцрохгүй, улам бүр ойртсоор.
Өөрсдөд нь юу тохиолдохыг... би тэдний төлөө юу хийснийг тэд ойлгохгүй!
Хүний ачийг мэддэггүй газар!
Шатаар өгсөж явахад дахиад л өнөөх салж өгдөггүй хий зүйлс нүдэнд харагдана... догшин галт аадарт татвалзан буй садар явдалтнуудын биес, бохир ялгадсан дунд хөвж буй ховдог шунахай хүмүүсийн сүнснүүд, Сатаны мөсөн саварт базуулж хөлдөж царцсан хорон санаат өөдгүй амьтад.
Би сүүлчийн хэдэн гишгүүрийг давж амьтай голтой төдий гуйвж дайвсаар өглөөний чийглэг сэрүүн агаарт гарч ирэв. Хүнтэй чацуу өндөр хашлага уруу ухасхийн хүрч шүднүүдийн завсраар харлаа. Доор намайг тэднээс нуун хоргодуулж байсан ерөөлт хот тэртээ алсыг хүртэл дурайн харагдах ажээ.
Намайг дуудах тэдний дуу хоолой улам ойртоно. “Ухаангүй амьтан чи юу хийчих нь энэ вэ”
Ухаангүй явдал ухаангүй явдлыг бий болгодог.
“Чи Бурханд хайртай л бол түүнийг хаана нууснаа бидэнд хэл!” гэж тэд хашгиралдана
Бурханд хайртай учраас л би тэдэнд хэлэхгүй.
Ингээд би буланд шахагдаж, нуруугаараа хүйтэн чулуунд наалдаад зогсож байна. Тэд миний тунгалаг ногоон нүдний гүн рүү ширтэн царай нь улам барайж ятгалга нь заналхийлэл болж эхэллээ. “Бидэнд өөрсдийн гэсэн өчнөөн арга байдгийг чи мэднэ. Бид түүний хаана байгааг чамаар хэлүүлэхдээ л хэлүүлнэ”.
Чухам энэ шалтгаанаар л би энд, диваажинд хүрэх замын хагаст ирээд байгаа юм.
Тэдэнд урьдчилан анхааруулалгүйгээр би эргэж хашлагын өндөр ирмэгээс гараараа зууран татсаар хашлага дээр өвдөглөн гарч улмаар босож дэнжигнэн зогслоо. Хязгааргүй хоосныг туулахад минь замчлаач, Вержил минь! (Virgil, Вергилий – Дантег тамаас гарахад нь тусалдаг аврагч нөхөр, найз)
Тэд тэсгэлгүй сандран миний хөлөөс барьж авахаар ухасхийлдсэн боловч намайг тэнцвэр алдан уначихаас бас айж байлаа. Одоо тэд дахиад л чимээгүйхэн царайчлан гуйж, ятгаж эхэлсэн ч би тэдэнд нуруугаа харуулан эргэв. Би одоо юу хийх ёстойгоо мэдэж байна.
Миний дор толгой эргэм алсыг хүртэл улаан вааран дээврүүд үргэлжлэн харагдах нь нэгэн цагт Жотто, Донателло, Брунеллесчи, Микеланжело, Ботичелли зэрэг агуу суутнууд хэсүүчлэн байсан энэ гайхамшигт орныг гийгүүлсэн галт далай шиг харагдаж ажээ.
Би ирмэг уруу дөхлөө.
«Эртхэн дээрээ наанаасаа буу! гэж тэд хашгирна.
Энэ хэрцгий бүдүүлэг амьтдыг хараач! Ирээдүйд юу болохыг та нар харж чадах юм уу? Миний бүтээл хичнээн сайхан болохыг, хичнээн чухал болохыг та нар ойлгох юм уу?
Би энэхүү эцсийн өргөлөө та нарын эрснээ олох сүүлийн найдварыг булшлан баяртайгаар үйлдэж байна.
Та нар түүнийг цагт нь амжиж олж хэзээ ч чадахгүй.
Зуун тохой доор буй мөлгөр чулуу дэвссэн талбай цөл дэх намуухан баян бүрд шиг намайг даллан дуудах ажгуу. Надад ахиад жаахан ч бол цаг хугацаа байсан бол... гэхдээ цаг хугацаа гэдэг би өөрийн барагдашгүй их баялгаа өгөөд ч худалдаж авч чадахгүй ганц зүйл юм даа.
Эцсийн энэ хэдэн хоромд би доорх талбайг хараад гэнэт хөшиж орхив.
Тэнд би чиний царайг олж харлаа.


Image
THE BADIA FIORENTINA

Чи сүүдэр дотроос намайг ширтэж байна. Харц чинь гунигтай ч миний хийж буй бүхнийг сүслэн хүндэлж буйг чинь би харлаа. Надад өөр сонголт үгүй гэдгийг чи ойлгож байгаа. Хүн төрөлхтөнд хайртай учраас би өөрийн шилдэг бүтээлээ хамгаалах учиртай.
Одоо ч тэр маань гэрэл үзэхгүй газар цусан улаан усан дунд намуухан бургилан... цагаа хүлээн... ургаж байгаа.
Тэгээд би чамаас харцаа салган тэнгэрийн хаяаг ширтлээ. Энэхүү зовлонт ертөнцийн дээр өндөрт зогсоод би эцсийн залбирлаа үйлдэв.
Бурхан минь, энэ ертөнц намайг аймшигт нүгэлтэн биш харин эрхэм аврагч байсан гэдгийг дурсаж байг. Чи л миний чухамдаа хэн болохыг мэдэж байгаа шүү дээ. Чамаас гуйя, хүн төрөлхтөн миний тэдэнд үлдээсэн бэлгийн утга учрыг ойлгог.

Миний бэлэг бол ирээдүй.
Миний бэлэг бол аврал.
Миний бэлэг бол Инферно.

Тэгээд би “амэн” гэж шивнээд... хөлгүй гүн рүү сүүлийн алхмаа хийлээ.


Image

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.22.16 7:28 pm, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Feb.22.16 7:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16458
Image

Тамын хаалга

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Feb.22.16 9:56 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6074
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

Үнэнийг хэлэхэд юу ч ойлгосонгүй. Үнэхээр чөтгөрүүд хөөгөөд бна уу нэг солиотой уран бүтээлч уранбүтээлийг нь устгах гсн хүмүүсээс зугатаад бна уу?

_________________
:wink:


Top
   
 
PostPosted: Feb.22.16 10:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
:mrgreen:

Оршил нь яваандаа тайлагдах байлгүй дээ.

_________________
:f01:


Top
   
 
PostPosted: Feb.22.16 10:38 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
Анхааралтайгаао ажин суужихуй

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
 
PostPosted: Feb.23.16 11:47 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 686
Дан Брауны номнууд угаасаа шашны сургаал, урлаг, эртний түүх, домог энэ тэртэй холбоотой , орчуулах байтугай зүгээр уншихад ч заримдаа будилдаг ш дээ. Сайхан найруулж дээ, Саруулаа, баярлалаа


Top
   
 
PostPosted: Feb.23.16 12:20 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2001
Location: Go for needs not sales
Bayrlalaa goy bolson bn tamiihan hoogood bn l gj oilgoloo, mani hun uuruu jesusiin itgeltbshavinavragch nariin neg yum shg bn jesusiig tamiihan haigaad bgamudaa mani hun tgnguut helehgui bsaar amia horlochih shig bolloo omno n yu bolson bolood zugtaad bgaag odoo haruulah bhaa

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
 
PostPosted: Mar.04.16 1:39 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Jun.22.11 3:35 pm
Posts: 51
Уншиж байгаа шvv, оруулаад байгаарай амжилт!;)


Top
   
 
PostPosted: Mar.04.16 1:56 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2001
Location: Go for needs not sales
yeaah waiting waiting

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
 
PostPosted: Mar.05.16 1:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6074
Location: Энд
Саруулаа хаачсан бээ :s2: :s1: :s0:

_________________
:wink:


Top
   
 
PostPosted: Mar.05.16 1:24 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: Jan.20.14 11:50 am
Posts: 1724
Сар ууж бгаа


Top
   
 
PostPosted: Mar.05.16 1:38 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6074
Location: Энд
Наадахад чинь Саруул их эмзэг ханддийн бна лээ :argadah:

_________________
:wink:


Top
   
 
PostPosted: Mar.05.16 4:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16458
mmiracle wrote:
Саруулаа хаачсан бээ :s2: :s1: :s0:

Өө цаадах лүд чинь ойрд хүнд суртлын байгууллагуудаар ажил хөөцөлдөөд завгүй, ирэх долоо хоногоос үерхэлдээ үнэнч байна гэж байна билээ :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Mar.05.16 4:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16458
mmiracle wrote:
Наадахад чинь Саруул их эмзэг ханддийн бна лээ :argadah:

Аа наад муу Хар шилт чинь тэгж л байдын :hehe:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Mar.05.16 4:08 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6074
Location: Энд
За за дараа 7н хоног ч ойрхон бна даа ойрхон бна :s2: :clap:

_________________
:wink:


Top
   
 
PostPosted: Mar.05.16 4:33 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 484
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
аль байгууллагын хүнд суртал вэ? зохицуулая :D

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
 
PostPosted: Mar.22.16 6:02 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 847
Location: La vita è bella
Миний бэлэг бол ирээдүй
миний бэлэг бол аврал
миний бэлэг бол там


ёстой сайхан санагдчихлаа. хүлээж л байна шүү дараагийн хэсгийг. амжилт

_________________
♫ Westlife ♫


Top
   
 
PostPosted: Mar.22.16 11:21 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн

Joined: Mar.14.16 6:33 pm
Posts: 206
нилээн хүнд сурталтай байгууллага байж дээ


Top
   
 
PostPosted: Mar.26.16 12:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5479
tag shuu.


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 155 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited