#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.20.17 11:27 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Feb.10.16 1:41 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Unench gants unshigch :D

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.10.16 2:52 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 12.

Арван таван нас хүрч буй Элизабет хичээлийн хоёрдугаар улирал нь эхэлчихсэн, сургууль дээрээ хичээллэж байсан тэр нэгэн өдөр Рис Уильямзыг анх харав. Тэр эцгээс нь төрсөн өдрийн бэлэг хүргэж ирсэн ажээ.
- Тэр уг нь өөрөө ирэхийг хүссэн юм гэж Рис тайлагнаад,
- Гэвч мултарч чадсангүй хэмээв.
Элизабет урам хугарснаа нуухыг хичээсэн боловч энэ нь Рисийн соргог хараанаас мултарч дөнгөсөнгүй. Охины царайд тодрох яахаас ч үл буцах шийдмэг зан, үл далдлагдах эмзэглэл түүний сэтгэлийг хөнджээ.
- Хоёулаа таны төрсөн өдрийг ресторанд тэмдэглэж болохгүй гэж үү?
Энэ бол түүний хэлж болох хүсэлтүүдээс хамгийн адгийн, хамгийн гутамшигтай нь хэмээн Элизабет бодов. Тэд ресторанд ороход ямар байхыг охин төсөөлөв: Залуу үлэмжийн үзэсгэлэн төгөлдөр дэгжин байтал, охин бүдүүн бандгар, дээр нь муруй сарий шүдээ аппаратаар татсан, үзээрийн царай муутай байх ажээ.
- Үгүй ээ, баярлалаа гэж Элизабет хүйтнээр хэлээд,
- Надад ... би хичээлээ хийх хэрэгтэй байна гэв.
Гэвч Рис Уильямзаас тийм ч амар ангижрахгүй, тэр хэзээ ч “үгүй” гэдэг үгийг хүлээж авдаггүй нэгэн ажээ. Түүний ой ухаанд цор ганцаар төрсөн өдрөө тэмдэглэж байсан мартагддаггүй нэгэн дурсамж тод гэгч нь санагдаад явчихлаа. Ингээд Рис Элизабетыг ресторанд авч явъя гэсэн хүсэлт тавихаар захирал руу нь орж явчхав. Тэд Рисийн машинд суугаад нисэх буудал руу явлаа.
“Невшатель” өөр зүгт байдаг шүү дээ хэмээн Элизабетыг хэлэхэд Рис гэмгүй царайлан түүнийг хараад,
- Бид “Невшатель” руу явж байна гэж хэн хэлээ вэ? гэв.
- Тэгээд хаашаа явж байгаа юм бэ?
- “Максим” руу явж байна. Арван таван баяр тэмдэглэх цорын ганц тохирсон газар даа.
Компанийн тийрэлтэт онгоц тэднийг Парижид хүргэж ирлээ!
Тэд зөвхөн “Максим” ресторанд бэлтгэдэг тансаг гэхэд дэндмээр хоол зууш, шампанск, лаатай баярын бялуу бүхий ширээнд тухалжээ. Хоолны дараа Рис Элизабетыг Елисейнд талд аваачин, тэртээ шөнө орой болсон хойно Швейцарт эргэн хүргэж өгөв.
Энэ үдэш Элизабетын амьдрал дахь хамгийн сайхан үдэш байлаа. Үл ойлгогдом шалтгаанаар Ристэй байхдаа өөрийгөө хамгийн сонирхол татам ярилцагч нь төдийгүй үзэсгэлэн төгөлдөр хэмээн төсөөлж, энэ нь ч охинд их л таалагджээ. Рис түүнийг сургуульд нь хүргэж өгөхөд,
- Танд хэрхэн талархахаа мэдэхгүй байна. Би ... энэ өдөр миний амьдралын хамгийн сайхан өдөр байлаа гэхэд Рис,
- Надад талархаад яахав, харин аавдаа баярла гээд Рис жуумалзан, - Тэр л энэ бүхнийг бодож олсон юм гэжээ.
Энэ бүхэн ор үндэсгүй худал гэдгийг Элизабет сайн мэднэ.
Рис бол урьд нь түүнтэй тааралдаж байгаагүй хамгийн сайн. тэгээд бас дэндүү царайлаг залуу юм хэмээн бодлоо. Тэрээр шөнө орондоо ороод зогсоо зайгүй түүний тухай бодсоноо цонхны дэргэдэх ширээ рүүгээ очоод хуудас цаас, үзэг аван:
“Хатагтай Рис Уильямз" хэмээн бичсэн байна.
Ингээд эл үгсийг ширтэн удаан гэгч нь суужээ.
Рис францын сэтгэл татам хөөрхөн жүжигчин бүсгүйтэй болзсон болзоондоо хорин дөрвөн цаг хожигдсон боловч энэ нь түүнийг зовоосонгүй. Элизабеттай “Максим”-д өнгөрөөсөн үдэш түүнд илүү сэтгэл татам санагджээ.
Түүнтэй дахин уулзах тэр нэгэн, хөөе мөн сүрхий тооцоолж байх шив!
Элизабет өнөөдрийг хүртэл Сэмюэль, Рис Уильямз хоёрын хэн нь түүнд илүү нөлөөлснийг ойлгосонгүй ч гэсэн, өөртөө тэс өөрөөр хандах болжээ. Юун түрүүнд тэрээр ховдоглон иддэгээ больж, эрс турах болжээ. Санамсаргүй байтал спорт болон хичээлдээ ч дур сонирхолтой болж эхэллээ. Тэр ч бүү хэл зожиг гажиг зангаа орхин ангийнхаа охидтой ойртон нөхөрлөж эхлэхэд тэд нар нь ч энэ гэнэтийн үзэгдэлд гайхан мэлэрцгээв. Тэд Элизабетын үргэлж татгалздаг асан “гэрийн хувцас” цугларалтад байнга урьдаг байв. Нэгэн орой санамсаргүй байтал тийм үдэшлэгүүдийн нэгэнд Элизабет гэнэт ороод иржээ.
Цугларалт дөрвөн охин амьдардаг өрөөнд болдог агаад Элизабетыг ороход өрөө унтлагын болон гэрийн хувцас бүхий зочдоор багтаж ядталаа дүүрчээ.
Цугларагсдын нэг нь түүнийг хараад гайхан,
- Хэн морилж ирэх нь энэ вэ, хараач хөөе! Бид чамайг урьдынх шигээ сүүлээ сэрвээн дээрээ хаячхаад ирэхгүй гэж маргалдаж байлаа хэмээхэд нь,
- Би ирчихлээ л дээ гэжээ.
Өрөөнөөс тамхины таатай эхүүн үнэр ханхална. Охидын ихэнх нь марихуан татдаг гэдгийг мэддэг авч өөрөө ганц ч сорж үзээгүй ажээ. Өрөөний эзэн Рене Токар гэгч франц бүсгүй гартаа бүдүүн, богинохон хүрэн өнгийн янжуур барьсаар Элизабетад дөхөж ирлээ. Тэр тамхиа шуналтай сорсноо бүсгүйд,
- Татах уу? гээд тамхиа сарвайх нь асууснаас илүү санаагаа өгүүлэх мэт.
- Мэдээж шүү дээ гээд Элизабет хэзээ язааны татаж сурсан мэт залж орхиод, тамхийг нь авч, хэсэг түдгэлзсэнээ амандаа зуун хурдан гэгч нь сорлоо. Хормын төдийд хамаг юм ногоорон, тэрээр хүчээр инээхчээ аядаад,
- Дажгүй шүү! хэмээн дуугарав.
Элизабет Ренег дөнгөж цааш эргэмэгц буйдан дээр гулдайн унаад өгчээ. Толгой нь манаран, жигтэйхэн эргэж байснаа төдөлгүй намдчихав. Бодож бодож дахин нэг сороод үзтэл толгой нь бас л маналзаад явчих нь тэр ээ. Элизабет марихуан хүний биед хэрхэн үйлчилдэг тухай урьд нь сонссон. Наркотик “би” гэсэн дотор хүнийг нь ил гарган, бие сэтгэлийнх нь хүлээсийг тавиулдаг тухай бас уншсан аж. Бүсгүй дахиад түрүүчийнхээсээ нэлээд илүү шуналтайяа сороод автал хөвөн мэт зөөлөн давлагаа түүнийг өөр гариг руу аваачих шиг санагдаад явчхав. Өрөөнд байгаа бүсгүйчүүдийг тойруулан харвал тэд сэг зэм мэт үзэгдэж, тэдний ярилцах нь бүдгэрэн бүдгэрсээр дуулдах төдий боллоо.
Чийдэн дэндүү хурцаар гэрэлтээд байх шиг санагдахад нүдээ тас аньтал бие нь нэг л хөнгөн шингэн, тэр ч бүү хэл эрх чөлөөтэй болон, хаа нэг тийш нь аваачиж байх мэдрэмж дахин төржээ. Тэрээр сургуулийнхаа дээгүүр, бүр дээш, Альпын цаст оргилын дээгүүр, хөвсгөр цагаан үүлэн дээгүүр хөвж яваа мэт болов. Тэгтэл хэн нэг нь нэрээр нь дуудахад эргээд эх газартаа бууж ирлээ. Элизабет дурамжхан гэгч нь нүдээ нээвэл дээрээс нь бөхийсөн Ренегийн санаа зовнисон янзтай царай харагдаж,
- Рофф оо, чи зүгээр үү? гэх дуулдав.
Элизабет туйлын амар амарлингуйд умбан инээмсэглээд, - Сэтгэл сэргэм сайхан байна шүү хэмээн дорой дуугаар шивнэснээ, - Хэзээ ч марихуан татаж үзээгүй юм байна хэмээн үргэлжлүүлэн амандаа бөвтнөв.
Рене түүнийг цоо ширтэж,
- Марихуан гэнэ ээ? Хаанаас даа, энэ чинь ердийн л тамхи шүү дээ гэх нь тэр.
Хөвгүүдийн сургууль Невшателийн нөгөө захад байх агаад Элизабетын найз бүсгүйчүүл тийшээ үе үе болзоонд явдаг ажээ. Охид өрөөндөө харчуулын бие хаа, эрхтнийх хэмжээний тухай чалчицгаахад, Элизабет эмэгтэйчүүдийн бэлгийн сулралыг эмчлэх сургуульд суугаа мэт сэтгэгдэл төрдөг байлаа. Охид сексийн хэнээрэлд автацгаан frolage хэмээх тоглоом тоглон зугаацдаг байв. Энэ нь бүсгүй чармай шалдлаад дээш харан хэвтэхэд нэг нь түүний хөхнөөс нь эхлээд гуя хүртэл нь илэн сэрлийг нь хөдөлгөн, дурыг хангадаг байна. Тоглоомыг гүйцэтгэсний шанд тэндхийн тосгонд зардаг бялуу авч өгдөг ажээ. Frolage тоглоомын арван минут нь нэг бялуутай тэнцэнэ. Ихэнх бүсгүйчүүл арван минутад дур ханаж чаддаг агаад чадаагүй нэг нь хугацаагаа сунган илэгч бүсгүйдээ нэмэлт бялуу төлдөг ажээ. Тэдний бас нэгэн сексийн таашаал авдаг тоглоом нь угаалгын өрөөнд болдог байв. Сургуулийн ванн нь эртний, асар том хэмжээтэй, хананд дэгээдэн өлгөдөг уян шүршүүртэй юмсанжээ. Бүсгүйчүүл ваннд орж суугаад шүршүүрийн толгойг салтаан завсраараа шургуулан эцэст нь тулсан даралттай усаар хойш, урагш шавшин аажим хөдөлгөн таашаал авдаг ажээ.
Элизабет эдний аль алиныг нь ч оролдож, оролцдоггүй ч гэлээ сексийн мэдрэмжийн тухай илүү ихийг мэдсээр байв. Яг энэ үед бүсгүй нэгэн гайхалтай нээлт хийжээ.
Элизабетын намхавтар, гуалиг биетэй нэгэн багш бүсгүйг нь Шантель Аррно хэмээнэ. Тэрээр гуч шүргэж яваа ч гэлээ овор багатай, залуу царайлаг гэдэг нь туйлгүй, инээмсэглэхдээ бүр ч илүү үзэсгэлэнтэй болно. Элизабет ; түүнийг бусад багш нараас илүү өр нимгэнтэй гэж боддог тул хувь заяа нь түүнийг хэнтэй холбосныг бүү мэд, ямартай ч гэсэн багш бүсгүйтэйгээ ихэд дотносжээ. Тэрээр сэтгэл үймэрч хэцүүдсэн үедээ Аррио авхайд гүйж очоод энгэрт нь наалдан уйлчихдаг ажээ. Хатагтай Аррио түүний гарыг нь зөөлөн гэгч атгаад, энхрийлэн илэн, эелдэг үгээр тайтгаруулан аяга халуун шоколад, тортоор дайлахад түүний сэтгэл хөнгөрөн тайвширч хамаг зовлон түгшүүр нь оргүй арилдаг байлаа.
Аррио авхай тэдэнд франц хэлний хичээл заахын зэрэгцээгээр дэгжин, сайхан хувцаслах чадвар олгох нэмэлт хичээл заах бөгөөд хувцасны маяг донжоо тохируулахад өнгө, маяг зохицсон байхын чухлыг үргэлж сануулна.
- Бүсгүйчүүл минь, дэлхийн хамгийн сайхан хувцас атлаа чамд зохиогүй л бол тэр ердийн нэг алчуур шиг байх болно гэдгийг сайн санаж ав! хэмээн хэлдэг байв.
Аррио авхай “зохих” гэдэг үгийг хэлэх тун дуртай ажээ. Элизабет халуун усанд орж хэвтээд Аррио авхайн тухай, ярилцах зуур гарыг нь зөөлөн илэх, энхрийлэх харцыг нь үе үе бодно.
Нэгэн хичээл дээр сууж байхдаа Элизабет гэнэт Аррио авхай түүнийг тайвшруулан хүзүүгээр нь тэврэн биедээ наалдуулаад, хөхөнд нь хүрснийг гэнэт санав. Элизабет анхандаа энэ нь тохиолдлын хэрэг гэж бодсон авч хатагтай Аррио чийг даасан, хариу хүсэмжлэх дуугүй, энхрий харцаар түүнийг ширтэж байжээ. Хатагтай Арриог, түүний зөөлөн төмбөгөр хөхийг, тэгш урт хөлийг нь санаандаа ургуулан дүрсэлмэгц багш эмэгтэйгээ орондоо нүцгэн байхыг нь харах хүсэл тэсгэлгүй оргилоод явчихлаа. Тийнхүү бодох бүрийд аянга цахилгаан нүргэлэх мэт аймшигт нэгэн таамаглал Элизабетыг цочирдуулан түгшээх бөлгөө.
Элизабет лесби ажээ.
Түүнд охид бүсгүйчүүл илүү сонирхолтой санагдах тул харчуулыг огтхон ч анзаардаггүй байв. Лесби байх хэцүү тухай Элизабет хэдэнтээ сонсож, олонтаа уншжээ. Хүний нийгэм тэднийг зэмлэн ширтэцгээнэ. Лесбидэх нь жам ёсны бус гэмт хэрэг хэмээн үзэж байв. Элизабет эл дотно дурлал яагаад жам ёсны бус гээд байна вэ? хэмээн бодолхийлнэ. Эр, эм хоёр гэдэг тийм чухал байдаг хэрэг үү? Хайр сэтгэл үгүй эсрэг хүйсийн 'гэрлэлт нь ижил хүйсийн санаа нэгтэй дурласан хоёроос илүү байх гэж үү?
Эцэг нь түүний үнэнийг мэдвэл ёстой нэг тамд унагах болно гэдгийг Элизабет сайн ойлгож байв. Тэгээд яа гэж, энэ ч эцгийнх нь асуудал биш биз дээ. Бүсгүйчүүд нөхөр хүүхэдтэй байна гэх хэвийн амьдралаар явж чадахгүй нь. Тэрээр одоогоор нийгмээс ангид, хуулиас гадуур амьдрагч, үл бүтэх амьтан болжээ. Хатагтай Аррио Шантелийн хамт хоёул бага шиг өрөө эсвэл байр авна. Элизабет байшингаа нүд талимаарам энхрий өнгөөр будаж, францын дэгжин тавилгаар тохижуулаад хананд нь гайхалтай зураг өлгөнө дөө. Энэ бүхэнд эцэг нь тусалж ... үгүй дээ, түүний тусыг харахыг хэрэггүй, эцэг нь түүнтэй харьцаагаа тасалж л таарах байх даа.
Элизабет лесби, гэхдээ эр хүний өмд, шорт, костюм, малгай өмсөхгүй өөрийнхөөрөө хувцаслаж бүхнийг зохицуулна. Ингэж эр хүний өмсгөл өмсч явна гэсэн бодол доромжлогдсон эмэгтэйн сэтгэлийн хөөрөл эсвэл уяман өвчтэй хүнээс л гарах мунхаг явдал. Үгүй дээ, Элизабет аз жаргалтай үнэ цэнээ алдаагүй эмэгтэй.
Элизабет Аррио Шанталь хатагтайн дуртай хоол ундыг бэлтгэж өгөх хүсэлд автан тогоочийн эрдэмд суралцахаар шийджээ. Бяцхан байшиндаа, эсвэл өрөөндөө лаагаар чимсэн ширээний ард хоёул суун Элизабетын бэлдсэн жимсний шүүснээс эхлэн, амтат салат, дараа нь хясаа, далайн хавч идэн, амтат зуушинд нь “Шатобриан” эсвэл зайрмагаар зоог барина хэмээн төсөөлөн бодно. Хоолны дараа ханан зуухны өмнө шалан дээр хэвтээд цас орохыг харах болно. Цас гэнэ ээ! Тэгэхээр энэ бүхэн өвөл болох нь ээ! Элизабет дахиад хоолны цэсээ өөрчлөн жүүсний оронд луувангийн тэжээллэг шөл, бяслагтай өндгөн жаврай, амтат зуушинд нь суфле идэцгээнэ дээ гэхчлэн бодно. Тэгээд ханан зуухны өмнө сууцгаан Т.С.Элиот эсвэл В.Ж.Ражадонын шүлгийг бие биедээ уншиж өгнө.
Тийм ээ, Элизабет аз жаргалд умбасан эцэс төгсгөлгүй он жилүүдийг ургуулан бодсоор дугхийлээ.
Элизабет энэ бүхнийг хүсэн хүлээж байсан атлаа биелээд ирэхийн цагт цочирдон алмайрчээ. Нэг шөнө хэн нэгэн өрөөнд нь сэм орж ирээд үүдээ аяархан хаахад Элизабет сэрэн давхийн цочин нүдээ нээвэл шалан дээгүүр чимээгүй нүүгэлтэх сүүдрийг олж харлаа. Хормын дараа сарны гэрэл харанхуй дундаас хатагтай Шанталийн царайг гэрэлтүүлэхэд Элизабетын зүрх галзуутай оволзов.
- Элизабетаа хэмээн Шантель шивэгнэлээ.
Чингээд хатагтай унтлагын хувцсаа тайчин чармай шалдан хоцорлоо. Элизабетын ам нь арган хатаад явчхав. Энэ мөчийн тухай хэдэнтээ мөрөөдөн байсан атлаа цаг нь болохоор сандран айхаас өөр юуг ч эс мэдэрч байх чинь. Үнэнийг хэлэхэд тэр хэрхэх ёстойгоо эс мэднэ. Элизабет шүтэн байсан бүсгүйнхээ өмнө юу ч мэдэхгүй мангуу амьтан болж харагдахыг хүссэнгүй.
- Намайг хараач гэж Шантель шахсан сөөнгө хоолойгоор тушаав.
Элизабет түүн тийш харвал нүд нь өмнөө зогсох нүцгэн бүсгүйн биеийг тэмтчин гүйв. Аррио Шантель хатагтайн хувирсан дүр нь Элизабетын төсөөлж байснаас тэс ондоо ажээ. Хөх нь ялимгүй унжин, үрчийсэн хоёр алим мэт, бага зэрэг цүдийсэн харвин, өгзөг юуг нь харвал эв хавгүй чихсэн шуудайтай зүйрлэхээс өөр юу ч санаанд нь орсонгүй.
Гэхдээ энэ бүхэн тийм чухал бишээ. Хамгийн гол нь хайртай бүсгүйнх нь бусдаас ялгарах уян сэтгэл, түүний дийлдэшгүй хүсэл, зориг байлаа.
- Алив цаашаа хэвт, monpetit ange хэмээн хатагтай Аррио шивэгнэв.
Элизабет дуулгавартай гэгч нь зайчилж өгвөл багш хүүхэн өвөрт нь годхийн орж ирлээ. Хатагтайн биеэс дэндүү гэхэд дэгэсдэмгүй нялуун үнэр ханхийв. Тэр Элизабетыг тэвэрч аваад,
- Өө, cherie, би энэ мөчийг яасан их мөрөөдөв хэмээн ёолон гийнах мэт шивнээд Элизабетын уруулыг шимэн үнсэж, хэлээрээ долоон байснаа аманд нь шургуулчхав. Ийм бузар булай сэрлийг мэдэрч үзээгүй Элизабет мэгдэн хөдөлгөөнгүй хөшиж орхилоо. Шантелийн хуруу түүний биеийг тэмтчин илсээр, хөхийг нь базан авснаа төдөлгүй гараа доош гулгуулж гарлаа. Араатан аятай шүлсээ савируулсан уруу нь Элизабетын уруулыг тавьсангүй.
Арриогийн гар доош гулсан, Элизабетын гуяыг нь энхрийлэн илсээр, хоёр хөлийг нь алцайлгахыг оролдож эхлэв. Элизабет лаагаар чимсэн хоол, ханан зуухны өмнө өнгөрөөх үдшийн тухай, хамтдаа өнгөрүүлэх он жилүүдийг ой ухаандаа амь оруулахыг чармайвч ч тусыг эс олжээ. Түүний ой ухаан, бие махбод нь үймэрч хэн нэгэн түүний биеийг хүчээр эзэмдэх гэж буй мэт санагдаад явчихлаа.
Хатагтай Аррио гийнан,
- Өө, cherie, би чамайг хүсч байна гэх дуулдав.
Элизабетын тархинд нь: “Бидний хэн нэгэн нь тохирсон өмсгөл өмсөх болж дээ” гэсэн цорын ганц хариулт харванорж ирэв.
Бүсгүй нэгэн зэрэг хийрхэн инээмээр, асгартал уйлмаар болж, лаа тавин суух сайхан үзэгдлийг бодон, ямар эрх чөлөөтэй, эрүүл, хэвийн хүн байснаа энэхэн мөчид гүнээ ухааран уйд автлаа.
Маргааш өдөр нь Элизабет угаалгын өрөөнд шүршүүрээр хангадаг туршилтыг туршиж эхлэв.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.10.16 2:53 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 13.

Сүүлийн хичээлийн жилийн улаан өндөгний баярын амралтаар Элизабет 18 нас хүрч, арав хоног Сардини дахь харшдаа амрахаар хүрч иржээ. Бүсгүй машин барьж сураад одоо хаа хамаагүй дуртай зүгтээ явчихдаг болов. Тэрээр харшаас гаран тэнгисийн эрэг хавиар явах зуур зам дахь загасчны бяцхан тосгоноор ороод гарлаа. Мөн Темпио орон багт наадамд оролцож, Пунта-Мурро яван сардчууд хурганы махыг түүдэг гал дээр шарж байхыг нь сонирхов.
Элизабет энэ амралтаа Зуурдын хөвгүүдийн цаг гэж нэрлэжээ. Баян үе залгамжлагч харчуул Элизабетыг бүчин авч, түүнийг далай тэнгист сэлэн аялах, ид хаваа гайхуулсан үнэ ихтэй машинаараа аялъя хэмээн чөлөө завгүй урина.
Энэ бол тэдний “тэмцлийн” эхний үе ажгуу.
- Тэдний хэн нь ч нөхрийн үүргийг бүрэн биелүүлж чадна шүү хэмээн эцэг нь түүнийг ятгана.
Элизабетад тэд нар ердөө л мануухайнууд шиг санагдав. Тэд дэндүү их гударч, дэндүү их чалчиж, бүгд түүнийг тэвэрч ноцохыг чармайцгаана. Эл харчуул ухаалаг, боловсролтой, эн тэнцэхдээ биш түүний нэр алдар, Роффын эзэнт гүрний өв залгамжлагч гэсэн нэр төрд нь тэмүүлцгээж буй гэдэгт бүсгүй итгэлтэй байлаа. Бүсгүй гоо үзэсгэлэн төгөлдөр болчхоод тэдэнд таалагдаж байна гэсэн бодол түүнд төрсөнгүй, өмнөх толиндоо харагдах дүрсэнд итгэснээс өнгөрсөн болхи бүдүүн, царай муутай дүр төрхөндөө итгэсэн нь түүнд арай хялбар санагдана.
Харчуул бүгд түүнийг дарсаар шахан дайлчхаад өвөртлөхийг оролдоцгооно. Эр хүний ойлгогдошгүй дотоод сэтгэлийн зөнгөөрөө тэд нар Элизабетыг эхээс төрсөн онгон биеэрээ байгаа гэдгийг нь бүгд мэдэрчээ. Хаа нэг тийш уригдаагүй үдшээ Элизабет ганцаараа өнгөрөөдөг байлаа.
- Би чамайг хүсч байна! гэж хэлэх бүрийд бүсгүй татгалзана.
Яагаад татгалзаад байгаагийн учрыг тэд нар ч ойлгосонгүй. Эрчүүдийн нүдээр харахад царайлаг үзэсгэлэнтэйг мэдэх авч, эсвэл бүсгүйг тэнэг мулгуу амьтан юм болов уу гэсэн гэнэн бодолд автацгаана. Бүсгүй тэднээс илүү ухаалаг гэсэн санаа харчуулын толгойд даанч нэг орж ирсэнгүй. Хүүхэн хүн нэгэн зэрэг царайлаг, тэгээд бас ухаантай байна гэж байх уу даа?
Харчуул хэдийгээр уйтгар төрүүлэвч, эцгээсээ зөрөхгүй гэхдээ Элизабет тэдэнтэй зугаална.
Рис Уильямзыг харшид ирэхэд нь Элизабет хөл хөөрцөг болон баярлаж байгаадаа өөрөө ч гайхаж хоцров. Анх харсан тэр цагаас хойш залуу бүр ч илүү үзэсгэлэнтэй болжээ.
Рис ч гэсэн түүнтэй уулзаж байгаадаа баяртай байх шиг санагдав.
- Та яагаа вэ? гэж мань эр асуув.
- Яачихсан байна?
- Та өнөөдөр толинд харсан уу?
Бүсгүйн царай минчийн улайлаа.
- Үгүй.
Рис Сэм руу эргэн,
- Энэ харцуул чинь нэг бол эр зориггүй, эсвэл харалган сохор, дүлий болчхож, эсхүл Лиз удахгүй биднийг орхиод явах болох нь ээ дээ гэлээ.
Биднийг! Тэрээр - “биднийг” гэж хэлсэн нь Элизабетад ихэд тааламжтай сонсогджээ. Бүсгүй боломж гарвал тэдний дэргэдээс холдолгүй, уух юм өгөх эсвэл тэдний аар шаархан даалгаврыг гүйцэтгэж Рисийг харан баясахыг хичээнэ. Элизабет мэдэгдэлгүй үлдээд тэдний компани нэгтгэх, шинэ үйлдвэрийн тухай, зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа эмийн тухай, үнэ ханшийн талаар ярилцаж байхыг бахдан бишрэн сонсож, энэ бүхэн Элизабетад тансаг сайхан хөг аялгуу мэт чихэнд нь уянгалаг сонсогдох ажээ.
Нэгэн удаа Сэм цамхагт өрөөндөө ажилтай байхад Рис Элизабетыг зоогонд урилаа. Бүсгүй “Улаан арслан”-д очъё хэмээгээд залуу эрийг нутгийн харчуултай дартс тоглохыг нь сонирхон харав. Рис ерөөлөөр учирсан мэт тэр даруй тэдэнтэй үг хэлээ ололцож байгаа нь түүнийг гайхшруулав. Тэр ч бүү хэл нэг удаа утгыг нь одоо хүртэл ухаж ойлгоогүй испани хоршоо үг хэлэхийг нь хүртэл сонсжээ.
Тэд улаан цагаан алаг бүтээлгээр бүтээсэн булангийн багавтар ширээний ард сууцгаан ярилцана. Рис бүсгүйг сургууль соёлынхоо талаар тодорхой ярихыг хүсэв.
- Ер нь бол тэнд тийм ч муугүй байгаа л даа гэж Элизабет яриагаа эхлээд, - Гэлээ ч гэсэн, би мэдлэг нимгэнтэй гэдгээ ойлгосон гэв.
Рис инээмсэглээд,
- Чин үнэнээ хүлээж байгаагаас чинь бага зэрэг асуудал шийдэгдэнэ. Та зургаан сард төгсөх билүү, аан?
Элизабет түүнийг хаанаас мэдсэнийг гайхан,
- Тийм ээ, хэмээв.
- Дараа нь юу хийе гэж бодож байна даа?
Бүсгүй өөртөө энэ асуултыг нэг бус удаа тавьсансан.
- Үнэнийг хэлэхэд мэдэхгүй байна.
- Нөхөрт гарах гэж байна уу?
Хэдэн хором түүний зүрх нь зогсчих шиг боллоо. Гэвч бүсгүй энэ асуултад хувийн асуудал гэхийн хэрэггүйг ойлгоод,
- Товлосон юм алга гэв.
Хатагтай Аррио, ханан зуух, тансаг хоол унд цонхны цаана будрах цасны тухай бодол санаанд нь орж ирээд бүсгүй өөрийн мэдэлгүй инээмсэглэв.
- Нууц уу?
- Нууцаа.
Бүсгүй нууцаа түүнд дэлгэхийг хүссэн авч энэ хархүүгийн тухай, сайн мэдэхгүй шүү дээ. Тэр нэгэн удаа өөрийг нь өрөвдсөндөө францын ресторанд урин төрсөн өдрийг нь тэмдэглэж байсан сэтгэл татам үл таних хүн. Фирмийн ажилд олдошгүй ажилтан тул эцэг нь олон юманд түүнд итгэдэг гэдгийг нь Элизабет мэдэх ч гэлээ хувийн амьдрал, хувь хүн нь хэн болохыг огт мэдэхгүй. Энэ хүний тухай хэн нэгэн ямар нэг юм мэддэг болов уу? хэмээн өөрөөсөө асууна.
Рис Элизабетын эрд гарах эсэх талаар тойруу замаар сонирхоно.
Эрчүүлтэй ойртох гэсэн санаа Элизабетын анхаарлыг илүү татах болжээ. Заримдаа бэлгийн дур хүсэл нь бадарч, ер бусын сэрэл гэнэт төрснөө улам хүчтэй оргилон зовуур шаналгаа болно. Энэ сэрэл нь чухам юу болоод байгаагийн учрыг ойлгохыг 'туйлаас их хүсэх болов. Мэдээж бүсгүй уулзсан эртэйгээ энгэр зөрүүлэн унтаж чадахгүй нь лав. Учрах эр нь өөрт нь дээд зэргээр үнэлэгдсэн өөрийг нь ч тийнхүү үнэлж чадах тийм л хүн байх ёстой. Нэгэн хагас сайнд эцэг нь харшдаа томоохон хүлээн авалт зохион байгуулах болжээ.
- Өнгөтэй өөдтэйгөө өмс хэмээн Рис Элизабетад хэлээд,
- Би бүгдийн өмнө чамаар Сайрхах гэж байна гэв.
Элизабет хүлээн авалт дээр түүний хатагтай болох нь гэж бодмогц айн балмагджээ. Гэтэл Рис италийн вангийн гүнж цайвар үстэй гуалиг сайхан бүсгүйтэй ирэв. Өөрийгөө мэхлэгдлээ хэмээн хорсон уурссан Элизабет Васильев гэгч сахал хуузандаа баригдсан согтуу орос зураачийн өвөрт орчих нь тэр.
Элизабет багтартлаа уурлаж, Васильев ч тамтгаа алдтал уучихсан байсан тул бэлгийн харьцааны эхлэл, дунд, төгсгөл нь хэзээ болж өнгөрснийг ойлгосонгүй, тэдний янаг амрагийн богинохон явдал нь бүтэл муутайхан төгсчээ. Васильев оршил төдийхөн наалинхайтсаны хойно өмдөө хурдан гэгч нь тайлаад орон дээр лүгхийтэл унаад өгчээ. Элизабет эргэж харалгүй зугтан зайлахад бэлэн байсан ч урвасных нь төлөө Рисээс өшөө авах хүсэл нь түүнийг тэнд нь үлдээжээ. Бүсгүй хувцсаа тайчаад оронд шурхийн оров. Васильев ч оршил тайлбаргүй түүнийг шууд эзэмдээд авлаа. Хэдийгээр энэ нь ер бусын мэдрэмж байсан ч нэг ч их таатай санагдсангүй өнгөрчээ. Васильевын хөвчин бие гэнэт чангаран хатуурч, хэдэнтээ татганан оцгоносны эцэст бие нь тавирсан бололтой сулдайгаад ирлээ. Хормын төдийд мань эр дуг нойронд автан, амттайхан гэгч хурхирч гарчээ. Элизабет жигшин зэвүүцэхээс өөр юуг ч эс мэдрэн дэргэд нь хэвтэнэ. Эрдэмтэн мэргэдийн бичиж, яруу найрагчдын магтан дуулаад байдагт янаг амрагийн явдалд итгэхэд. ч бэрх. Бүсгүй Рисийн тухай бодон уйлмаар ч санагдаад ирлээ. Элизабет яаран хувцаслаад харихаар явав. Дараа өдрийн өглөө зураач түүнд утастахад Элизабет нярав эмэгтэйгээр эзгүй байна хэмээн хэлүүлэв. Ингээд маргааш өдөр нь сургууль руугаа буцжээ.
Тэрээр эцэг, Рис хоёрынхоо хамт фирмийнхээ онгоцонд суун нислээ. Зуун зорчигч тээх зориулалттай онгоцыг нисдэг, тансаг зочид буудал болгон угаалгын өрөө бүхий уужуу хоёр унтлагын өрөө, тохилог ажлын өрөө, дунд хэсгийг нь нэлэнхийд нь зураг өлгөсөн зочдын өрөөгөөр, нисгэгчийн бүхээгтэй зэрэгцүүлэн сайтар тоноглосон гал зуух гарган тохижуулжээ. Энэ онгоцыг Элизабет нисдэг шидэт хивс гэж нэрлэнэ.
Эрчүүд замын туршид ажил хэргийн тухай ярилцаж явснаа, Рис жаахан чөлөө гармагц Элизабеттай өрөг шатар тавив. Өрөг ничээгээр төгсөхөд Рис: “Би хожигдлоо” гэхэд бүсгүй урам орон баярласандаа час улайчихлаа.
Хичээлийн жилийн сүүлийн сарууд нь харвасан сум мэт хачин хурдан өнгөрлөө. Ирээдүйнхээ тухай бодох цаг болжээ. Рисийн: “Төгсөөд юу хийе гэж бодож байна?” хэмээн асууж байсан нь орой руу нь орж ирлээ. Одоо ч гэсэн тэр үүнд хариулж чадахгүй нь. Элэнц эцэг Сэмюэлийн нөлөөгөөр Элизабет гэр бүлийнхээ үйл хэрэгт тэс өөрөөр хандан, түүнд чадах чинээгээрээ оролцохыг хүсчээ. Гэвч хэрхэн оролцох вэ? Эцэгтээ тусалж эхлэх үү? Тэр цуутай, сайн эзэгтэй, Сэмийн юугаар ч сольшгүй туслах байсан эхийнхээ тухай домгийг эргэн нэг санав.
Бүсгүй одоо эхийнхээ байр суурийг эзлэх цаг нь иржээ.
Энэ нь бүгдийн эхлэл байх ёстой.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.10.16 2:54 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 14.

Шведийн элчин сул гараараа Элизабетын өгзгийг илэхэд бүсгүй үүнийг нь эс анзаарахыг хичээн вальс эргэж явахдаа дэгжин хувцасласан зочид, найрал хөгжимчид, зарцын хувцастай үйлчлэгч, зүсэн зүйлийн идээ ундаа, дарсанд дарагдан хотойсон буфетийг нүд гүйлгэн хараад: “Үдэшлэг өлзийгөө өгсөн юм болоо доо” хэмээн өөрийгөө магтав. Хүлээн авалт Лонг-Айленд дахь тэдний эдлэнгийн бүжгийн зааланд боллоо. Хүлээн авалтад “Рофф ба хөвгүүд”-ийнхний хувьд чухалд тооцогдох 200-гаад хүмүүс иржээ. Элизабет гэнэт элчин эр улам чангаар тэврэн түүнийг өдөж эхлэхийг анзаарав. Мань эр хэлээрээ бүсгүйн чихийг сэм шүргэснээ,
- Та сайхан бүжиглэж байна шүү хэмээн шивнэв.
- Та ч гэсэн гээд Элизабет инээмсэглэмэр аядсанаа санамсаргүй байтал айзам алдан бүжгийн хатуу ултай туфлээрээ элчин эрийн хөлөн дээр санамсаргүй гишгэчихлээ. - Ээ Бурхан минь, эрхэм ноёнтон, та өршөөгөөрэй! гээд бүсгүй гэмшин халаглан, - Би танд уух юм авчрахыг минь зөвшөөрнө үү? гэлээ.
Ингээд Элизабет түүнийг орхиж бүжин цэнгэх хүмүүсийн дундуур шаламгай сүлжин баарыг чиглэн явах зуур бүгд хэвийн, бүх хүн сэтгэл хангалуун байгаа эсэхийг нягтлав.
Эцэг нь бүх юм төгс төгөлдөр байхыг шаардах тул Элизабет эзэгтэйн үүргийг гүйцэтгэх хугацаандаа түүний их бага зуугаад хүлээн авалт, уулзалтанд бэлдэж хэзээ ч, ганц агшин ч алхайн суухыг хүссэнгүй. Тэрээр урьд урьдынхаасаа илүү аз жаргалтай байх болов. Эцгийнхээ үнэнч анд нөхөр нь байх гэсэн чин хүсэл нь биелж өөрийнх нь тус эцэгт нь хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Элизабет яваандаа талийгаач эхийнхээ орон зайг чадварлагаар дүүргэн, эцгийнхээ албан ёсны хүлээн авалтыг зохион байгуулагч чадварлаг эзэгтэй боллоо. Ухаалаг, ажигч авьяаслаг бүсгүй ихийг ч ;сурчээ. Онгоцонд, зочид буудалд, үйлдвэрт, ЭСЯ-нд, орд харшид албан ажлын уулзалтанд эцгийн хамт оролцож, эцэг нь эзэнт гүрнээ хэрхэн чадварлаг жолоодон, миллиард долларыг хэрхэн эргэлдүүлж, зарж худалдаж аван, барьж байгуулан, устган үгүй хийж, аар саарыг ч хараанаасаа салгалгүй байхыг нь нүдээрээ үзэв. ‘‘Рофф ба хөвгүүд” фирм бүсгүйн, хувьд асар их үнэ цэнэтэйг мэдэрч, эцэг нь концерныхоо эд хөрөнгийг хар санаатнуудаас хэрхэн ухаалгаар хамгаалж буйг ч нүдээр үзжээ. Сэм Рофф бүрэн эрхт эзний ёсоор фирмийн бүх эрхийг гартаа авсан, тун ч сонирхолтой хүмүүсээр дүүрсэн гайхамшигтай ертөнц аж. Элизабет танхимыг гүйлгэн хараад Сэм баарын дэргэд Рисийн хамт нэгэн сайд, Калифорнийн сенатортой уулзаж байхыг нь олж харлаа. Эцэг нь Элизабетыг олж хармагцаа хуруугаар дохин дууджээ. Бүсгүй тийш явж очих зуур энэ бүхэн хэрхэн эхэлснийг эргэн саналаа.
Сургуулиа дүүргэсний дараа бүсгүй гэртээ ирэхэд Элизабет арван наймтай байв. Тэр үед тэднийх Манхэттенгийн “Бикман-плейс” дахь байранд байв. Эцэг нь Рисийн хамт гэртээ байлаа. Яагаад ч юм залуу эр тэнд байна гэдгийг бүсгүй мэдэж байжээ. Түүний бодолд нь Рис үргэлж хамт байж цөхөрч гуньсан үедээ бүсгүй түүний дүрийг ой ухааныхаа тэртээ далдаас дуудахад залуу эр түүнийг бүлээцүүлэн, сэтгэлийг нь засдаг байв. Арван тавтай охин, хорин тавтай хархүү гэхэд анхандаа энэ бүхэн байж боломгүй мэт санагдаж байжээ.
Арван насны ялгаа зуун жил мэт. Гэтэл ид шидийн мэт энэ ялгаа нь арван найм хүрэхийн цагт өөрчлөгдөн саад тотгор байхаа больжээ. Бүсгүй Рисийн өтлөхөөс илүү түргэн өсч байх шиг.
Элизабетыг номын санд орж очиход ярилцаж суусан эрчүүд босон угтлаа. Эцэг нь хайнгадуухан,
- Өө, Элизабет хүрээд ирэв үү? гэв. .
- Тэглээ.
- За- аа. Ингэхэд сургуулиа төгсчихвөө дөө.
- Тэгсээн, аав аа.
- Зүйтэй.
Тэдний мэндчилгээ ч ингэсхийгээд дууслаа. Рис инээд алдан бүсгүй тийш дөхөж ирэх нь түүнтэй уулзсандаа үнэн голоосоо баярлаж буй нь илт.
- Лиз аа, чи сайхан харагдаж байна шүү. Хонхны баяр ямар болов. Сэм уул нь өөрөө очих гэсэн боловч зав нь олдсонгүй гэв.
Рис энэ удаа эцгийнх нь хэлэх ёстой байсан үгийг хэлжээ.
Элизабет өөрийг нь эс тоомсорлосныг нь мэдрээд гэнэт хор шар нь буцлаад ирлээ. Эцэг нь өөрийг нь хайрладаггүйд биш, гагцхүү тэр өөрийнх нь орон зай үгүй тэр ертөнцдөө илүү үнэнч байдаг хүн дээ гэж Элизабет өөртөө хэлэв. Хэрэвзээ хүү байсан бол түүнийг энэ ертөнцдөө шууд л урин дуудах байсан биз, гэтэл бүсгүй үр тэнд нь юуны хэрэг болох билээ?
- Ажил хэргээс тань сатааруулсан бол өршөөгөөрэй хэмээгээд Элизабет гэдрэг эргэн хаалга тийш зүглэв.
- Түр хүлээгээч гэж Рис хэлээд Сэм руу эргэн,
- Лиз яг цагийг нь олж ирлээ. Хагас сайны хүлээн авалтыг түүнээс өөр хэн бидэнд зохион байгуулж туслах вэ дээ? гэжээ.
Аав нь Элизабетыг үнэлэх мэт сонжин анхааралтай ширтэв. Тэр эхтэйгээ үйлийн үргүй адилхан юм гээч. Гоо үзэсгэлэнтэй ч, царай зүс, хөдлөх нь ч ялгахын эцэсгүй адил юм гээч. Өнөөг хүртэл охин нь “Рофф ба хөвгүүд”-ийг хөдөлшгүй хөрөнгө болно гэсэн бодол түүний толгойд орж ирсэнгүй.
- Чамд гоёлын даашинз бий юу?
Элизабет эцгийгээ гайхан ширтээд,
- Би !.. гэтэл,
- Энэ ч чухал биш. Яваад худалдаж ав. Хүлээн авалт зохион байгуулж чадах уу? гэв.
Элизабет биеэ барин тэслээ.
Үүний тулд түүнийг Швейцарын хаалттай сургуульд явуулаагүй гэж үү? Тэнд байхдаа нарийн дэг жаягт суралцахыг хичээсэн дээ.
- Чадна аа.
- Сайн байна. Би Саудын Арабаас хэдэн хүн урьсан. Үлгэр жишээ... гээд эцэг Рисийг харлаа.
Рис Элизабет тийш харан инээмсэглээд,
- Дөчөөд хүн, хэд нэмэгдэж, хасагдаж магад гэв.
- Бүх юм болно гэж Элизабет бардам гэгч нь хариулав.
Үүнээс илүү бүтэлгүй явдал түүний амьдрал огт байсангүй.
Элизабет нэгдүгээр хоолонд нь наймаалжийн зууш, хоёрдугаар хоолонд cassoulets захин, дээд зэргийн дарс бэлджээ. Гай газар дороос гэгчээр cassoulets-т гахайн мах ордог бөгөөд арабууд хавчны төрлийн бүх хоолны адил гахайн мах иддэггүй, архины төрлийн ундаанаас эрс татгалздаг аж. Зочид хоолонд ам хүрэлгүй ердөө л гайхан харсаар сууцгаана. Элизабет асар том ширээний тэргүүнд эцгийнхээ эсрэг талд ичсэндээ үхсэн амьдын хооронд амьтан сууж байв аа.
Рис Уильямз аминд нь орж аварлаа. Тэр шалавхан босоод хажуу өрөө рүү орон хаа нэг тийш утасдан хэсэг зуур алга болчхов. Дараа нь хоолны танхимд орж ирээд үйлчлэгчид ширээг хураах зуур зочдоо хөгжилтэй, хошин яриагаар зугаацуулж эхлэв.
Төд удсан ч үгүй, бараг хормын төдийд тэнгэрээс буувуу гэлтэй хаа нэгтэйгээс хоол хүнс овоолсон тэргэнцэр гараад ирэв. Шарсан загас, ууранд чанасан махны шөл, бяслаг шинэ жимс гээд дутуу юмгүй ажээ. Бүгд сэтгэл хангалуун байхад бүтэлгүйтэн урам хугарсан Элизабет хоолонд ам ч хүрсэнгүй. Бүтэлгүйтсэнийг нь харсан Рис чухам яагаад түүнийг зовлонгоос нь аврав гэж өөрөөсөө асуувч учрыг нь олж чадалгүй дургүй нь хүрэн суув. Хүлээн авалт ч өндөрлөж үүр цүүрээр сүүлчийн зочин гэртээ харимагц Сэм, Рис, Элизабет гурав зочдын өрөөнд орлоо. Рис хундаганд бренд дүүргэх үзэгдэв.
Элизабет цээж дүүрэн амьсгаа аваад эцэг рүүгээ харж,
- Надад тун ичгүүртэй байна. Хэрэв Рис байгаагүй ...
- Дараачийн удаа чи бүгдийг О’кэй хийнэ хэмээн бодож байна гээд Сэм амгалан гэгч нг хэлэв.
Энэ ч үнэн байлаа. Энэ цагаас хойш зочид олон цөөн нь огт хамаагүй, Элизабет тэдний идэш ууш, уудаг дарс, вискиг сайн судлаад дуртай тамхиар нь хүртэл дайлж чаддаг болжээ.
Рис хүлээн авалтуудын ихэнхэд нь ирдэг, ирэх тоолондоо өөр өөр сайхан бүсгүй дагуултай ирэхийг яана гээч. Элизабет тэд бүгдийг нь үзэн яддаг ч, аль болохоор тэднийг дуурайхыг чармайна. Хэрэв Рис үсээ овоолсон бүсгүйтэй ирвэл Элизабет тэр даруй үсээ шуун овоолчихно. Түүний дагуул бүсгүй юу өмссөн байна, түүнийг нь өмсөхийг оролдоно. Гэвч Рис энэ бүхнийг нь огт ажиглахгүй өнгөрнө. Магадгүй тэр анзаараагүй байх л даа.
Эцэст нь урам нь хугарсан Элизабет өөрийнхөөрөө байхаар шийджээ.
Хорин нэгэн нас хүрсэн тэр өдрийн өглөөний цайн дээр эцэг нь,
- Орой театрт билет захиалаарай. Дараа нь зоог барина гэжээ.
“Аав нь санаж байна!” хэмээн бодсон Элизабет баярласандаа зүрх нь хөөрөн оволзов.
Гэтэл эцэг нь үргэлжлүүлэн, - Бид арван хоёулаа байна. Боливын гэрээн дээр ажиллана гэлээ.
Бүсгүй эцэгтээ төрсөн өдрөө сануулахгүй чигээр өнгөрлөө. Оройн зургаа хүртэл ангийнх нь охидоос баяр хүргэсэн хэдэн цахилгаан ирээд л төрсөн өдөр нь өнгөрөх янзтай байтал гэнэт нэр дээр нь илгээсэн асар том цэцгийг баглааг зарлага хүргэж иржээ.
Сагсанд дахь цэцгэнд: “Сайхан авхайн, сайхан өдөрт” ... Рис гэсэн гарын үсэгтэй мэндчилгээ хавчуулжээ.
Орой долоон цагт театр явахын өмнө эцэг нь цэцгийг анзааран инээд алдаж,
- Шүтэн бишрэгч гарч ирээ юу? гэжээ.
Элизабет энд ямар ч шалиг явдал байхгүй, энэ миний төрсөн өдрийн бэлэг хэмээн хэлчихмээр санагдаад хорхой нь гозгоноод ирлээ.
Эцэг нь өөр юм хэлсэнгүй яваад өгмөгц гэр нь ханхайн эзгүйрээд ирэхэд бүсгүй ганцаараа яаж ийгээд үдшийг өнгөрөөх хэрэг гарав. Хорин нэгэн нас гэдэг хүний амьдралын нэг л чухал үе мэт санагдсаар байжээ. Нас бие гүйцэн, эрх чөлөөтэй бүсгүй болно. Ингээд тэр өдөр нь ирэхэд бүсгүй жил, хоёр жилийн өмнөх тэр л хэвээрээ байгаа мэт санагдсаар байлаа. Эцэг нь яагаад санасангүй вэ? Хэрэв би охин биш хүү байсан бол санаж л таараа даа!
Үйлчлэгч чимээгүйхэн орж ирээд хоол авах уу гэж асуухад Элизабетад хооллох хүсэл ч төрсөнгүй. Тэрээр өөрийгөө бүгдэд гологдож, ганцаардсан хөөрхийлөлтэй амьтан хэмээн бодно. Ганцаар өнгөрүүлсэн төрсөн өдрүүд, эцэг эхийн хайр энхрийлэл амсалгүй өссөн хэнд ч хэрэггүй, золгүй хүүхдийн зовлон нүднийх нь өмнүүр жирэлзэн үзэгдэн өнгөрөв Оройн арван цагт Элизабет унтлагын хувцсаа өмсөөд зочдын өрөөнд гэрэл гэгээ ч үгүй сууж байтал хэн нэгний,
- Төрсөн өдрийн мэнд! гэх дуу сонсогдох нь тэр.
Гэрэл мэлсхийн асч Рис босгон дээр зогсож байв. Залуу түүнд дөхөж ирээд зэмлэнгүй янзаар,
- Ингэх ч үгүй шүү. Нас бие гүйцэж байгаагаа ингэж тэмдэглэдэг хэрэг үү, ийм өдөр чамд олон тохиох уу, аан? Гэлээ.
- Би... би чамайг аавтай театрт байгаа гэж бодсон юм гэж Элизабет ичингүйрэн хэлэв.
- Тийм ээ, би тэнд очсоон. Аав чинь чамайг гэртээ ганцаараа байгаа хэмээн хэлсэн юм. Алив хувцасла, явж хооллоё.
Өөрийгөө өрөвдүүлэхийг огт хүсээгүй тул Элизабет татгалзан толгой сэгсэрлээ.
- Баярлалаа, Рис. Би өлсөөгүй байна.
- Харин би өлсөж байна шүү, би ганцаараа хооллож сураагүй. Хувцаслахад чинь, таван минут өгье, эсвэл өмссөнтэйгөө явах уу?
Тэд Лонг- Айлендын ресторанд очоод уруул чимчгэнүүлсэн улаан перец, шарсан сонгинотой франц маягийн гамбургер захин чангахан пиво, ууцгаан ярилцан суулаа. Энэ зоог “Максим” ресторанд болсон баярын зоогноос нь мянга дахин илүү амттай, илүү сонирхолтой байв. Рис хамаг анхаарлаа түүнд хандуулан байх тул мань эр бүсгүйчүүлд яагаад таалагддагийн учрыг нь бүсгүй ойлгожээ. Зөвхөн сэтгэл татам сайхандаа биш юм байна. Тэр бүсгүйчүүлийг халамжилж, үнэн голоосоо хайрлан хүндэтгэдэг учраас учирсан бүсгүйчүүл нь түүнд хариу барьдаг бололтой. Ристэй хамт байхдаа хорвоогийн бүхий л юмыг мартуулж чадах цорын ганц бүсгүй хэмээн өөрийгөө бодоод, бусад хүүхнүүд ч лав солиорох байх даа гэх нэгэн бодол зурсхийн Элизабетад орж ирэв.
Рис Уэльсэд амьдарч байснаа ярихад нь тун ч хөгжилтэй, санаанд оромгүй адал явдлаар дүүрэн байсан нь илт.
- Би гэрээсээ оргочихсон юм гэж Рис хэлснээ, - Яагаад гэвэл юм үзэж, нүд тайлах гэсэндээ тэр. Хувь заяа минь юутай учруулна, тэр бүгдийг үзэхийг хүссэн юм. Би ч дэндүү балчир байсан даа. Магадгүй энэ чамд ойлгомжгүй байгаа даа, тийм үү?
Хөөх, энэ бүхэн түүнд ямар их ойр дотно ойлгомжтой байна гээч?
- Би цэцэрлэгт хүрээлэнд, наран шарлагын газар ажиллаж, тэр ч бүү хэл нэг зун Розиляд кораклаар жуулчид зугаалдаг газар ажилласан, тэгэхэд. .
- Байз, байз, зогс хэмээн Элизабет түүний үгийг таслаад,
- Розилия, коракль гэж юу юм бэ? гэж асуув.
- Розиля гэж аюултай олон харгиа, боргио ихтэй түргэн урсгалт гол. Коракль гэдэг нь араг ясыг нь банзаар хийж, ус үл нэвтрүүлэх амьтны арьсаар бүрж хийсэн завь, Уэльсэд бүр Ромын байлдан дагуулал хүртэл хэрэглэж байсан юм. Чи Уэльсэд очиж байсан уу?
Бүсгүй толгой сэгсрэв.
- Тэнд очвол чамд таалагдана даа
Бүсгүй ч эргэлзсэнгүй.
- Нитийн хөндийд дэлхийн хаанаас олохгүй сайхан хүрхрээ байдаг. Аберид, Кербуади, Порт-Клее, Килгетти, Ллангвли-Учаф гээд ямар гоё газрууд байдаг гээч хэмээн бахдан өгүүлэхэд нь үл ойлгогдох эдгээр үгсэнд нь уянгат хөгжим мэт бүсгүйн чихэнд нь сонсогдов.
- Энэ онгон зэрлэг, хэн хүний мэдлээс гадуур орших тэр чигээрээ л ид шидийн нутаг орон.
- Гэхдээ чи тэндээс зугтаа биз.
Рис инээмсэглээд,
- Бүх дэлхийг эзэгнэхийг хүссэн шунал минь намайг хөтөлсөн юм.
Гэвч тэр энэ шунал нь одоо хүртэл биелээгүй гэдгийг бүсгүйд хэлсэнгүй.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Элизабет эцэгтээ юугаар ч сольшгүй эрдэнэ болов. Бүсгүй эцгийнхээ амьдралыг тааламжтай байлгаж зөвхөн ажил төрөлдөө шамдан, өөр бусад юманд самгардахгүй байлгахын тулд бүхнийг гартаа авчээ. Энэ бүхэн бүгд Элизабетаас шалтгаална. Тэрээр зарц үйлчлэгчдийг сольж холин, эцгийнхээ тухайн мөчид очих хэрэгтэй орд харшаа бэлтгэн, албан ёсны уулзалт хүлээн авалтыг бүгдийг гардан зохион байгуулна.
Тэр ч байтугай Элизабет эцгийнхээ нүд, чих нь болжээ. Ажил хэргийн уулзалтын дараа Сэм Элизабетаас харилцагчийнхаа тухай саналыг нь асууж, заримдаа түүнд хэлэлцээрийг хэрхэн хийснээ, яагаад ийнхүү шийдсэн тухай тайлбарлана. Эцэг нь түүний нүдэн дээр хэдэн зуун хүний асуудлыг шийдэн, хэдэн зуун сая долларыг эргэлдүүлж байв. Улсын ерөнхийлөгч тэргүүн нар өөрийн үйлдвэр заводаа нээх зөвшөөрөл өгөөч эсвэл хаах гэсэн үйлдвэрээ хэвээр байлгаач гэж эцгээс нь наманчлан гуйцгаана.
Иймэрхүү нэгэн уулзалтын дараа Элизабет,
- Үүнд итгэхэд хэцүү байна. Гэхдээ надад та бүхэл бүтэн улс гүрнийг удирдаж байна гэх сэтгэгдэл төрж байна шүү гэжээ.
Эцэг нь жуумалзан инээгээд,
- “Рофф ба хөвгүүд’ фирмийн ашиг олон ч улсын орлогыг нэмэгдүүлдэг юм гэжээ.
Элизабет эцэгтэйгээ хамт ийш тийш явахдаа Роффын гэр бүлийн гишүүдтэй, үеэл ах, эгч нар, тэдний нөхөр, эхнэрүүдтэй нь танилцдаг байлаа.
Элизабет багадаа эцгийнх нь аль нэг гэрт цугларсан тэдэнтэй уулзах юм уу эсвэл сургуулийн амралтаараа тэдний хэн нэгнийд нь зочлон очдог байжээ.
Тэдний дотроос хамгийн хөгжилтэй, нийцтэй, элэгсэг нь Симонетта, Иво Палацци хоёр ажээ. Ивогийнд байхад Элизабет өөрийгөө ер бусын онцгой эмэгтэй болохоо мэдэрдэг байв. Иво итали дахь “Рофф ба хөвгүүд”- ийн салбарыг удирддаг, тун ч чадварлаг удирдагч гэнэ. Мань эр хүмүүстэй үг хэлээ амархан ололцдог тул тэд нар нь ч түүнтэй хамтарч ажиллахдаа тун дуртай байдаг гэнэ. Элизабет Ивотой танилцсан ангийнхаа нэг охины хэлснийг эргэн санав.
“Иво надад яагаад таалагдаж байгааг мэдэж байна уу? Яагаад гэвэл тэр дур булаам эр юм”
Дур булаам хэмээн зөв л ажиж дээ.
Элизабет Парижид Элена Рофф Мартель, түүний нөхөр Шарль хоёртой уулзжээ. Элена хэдийгээр түүнтэй муугүй харьцах авч Элизабет түүний дэргэд байхдаа нэг л хүйтэн жиндүү харьцааг мэдэрч, түүнтэй ойртон нөхөрлөж чаддаггүй байлаа. Үеэл бүсгүйг нь тойрон хүрээлсэн нэвтэлж боломгүй энэ хана хэрэм нь одоо тэр хэвээрээ үлджээ. Шарль франц дахь “Рофф ба хөвгүүд’’- ийн салбарыг толгойлно. Тэр мэдлэг, боловсролтой ажилтан ч гэлээ эцэг нь Элизабетад түүнд даамай шаргуу зан алга хэмээн нэг бус удаа хэлж байв. Шарль хэдийгээ самбаа санаачилга үгүй ч өгсөн тушаал зааврыг маш сайн гүйцэтгэгч, тэгээд ч францын салбар бас ч муугүй хөгжиж байгаа тул Сэм Шарлийг хараахан оролдохгүй байгаа бөлгөө. Энэ амжилтын ард Элена Рофф байдаг гэдгийг Элизабет хэдийнээ гадарлажээ.
Элизабетад Анна Рофф-Гасннер, түүний нөхөр Вальтер хоёр ихэд таалагддаг ажээ. Элизабет Аннаг өөрөөсөө доогуур түвшингийн хүнтэй гэрлэсэн гэх бүлийнхээ хов живийг мэддэг байв. Тэдний гэр бүлийнхэн Вальтер Гасснерийг инж, хөрөнгөнд шунан эгчмэд, царай муутай хүүхэнтэй суусан хэмээцгээнэ. Элизабет үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Анна бүрэг ичимхий, өрөвч сэтгэлтэй, хүн хүнээс этгээд аягтай, аймхай нэгэн мэт бүсгүйд санагдана. Харин кино од мэт царайлаг ч олон таван үг, бардам ихэрхэг зангүй Вальтерийг анх хармагц Элизабетад таалагджээ. Тэр Аннад чин зүрхнээсээ хайртай мэт бодогдох авч тэдний тухай аймшиг төрүүлэм хов жив нэг бус удаа Элизабетын чихийг дэлсэж байв.
Бүсгүй төрөл төрөгсдийнхөө дотроос Алек Николзод бусдаасаа илүү дотно, бусдаас илүү хайрлана. Түүний эх Рофф нь барон Жорж Николзтай ханилан суусан ажээ. Зовсон цагт нь гагцхүү Алек л Элизабетад туслан хэдийд ч очиход бэлэн байх эсвэл дуртайяа зөвлөгөө өгнө гэдэгт итгэнэ. Элизабет нэгэн удаа цөхөрч гүйцээд гэрээсээ оргохоор шийдэж байснаа нэхэн санав. Охин чемодан саваа баглан төхөөрчхөөд, салах ёс хийхээр Лондонд байсан Алек руу залгахад зөвлөгөөнтэй байсан хэр нь Алек харилцуураа тавьчхалгүй Элизабеттай цаг гаран ярьжээ. Алек Николз ийм л хүн дээ. Харин түүний эхнэр Вивиан нь жинхэнэ амилсан шулам байлаа. Алек хаана байна тэнд уужуу тайван өрөвч сэтгэл, халамж энхрийлэл ханхлуулан байхад, хар амиа хоохойлогч эхнэр нь Дээд Тэнгэрийн элч аятай бусдад тоомжиргүй хандана. Түүнээс өөр ийм хар амиа хоохойлогч эмэгтэйтэй Элизабет урьд хожид учирч явсангүй.
Олон жилийн тэртээ Глатершир дэх тэдний эдлэнд очсон Элизабет зугаалахаар харшаас гарчээ. Гэтэл санамсаргүй байтал гэнэт бороо шаагин орж, охин товлосон цагаасаа өмнө буцжээ. Түүнийг арын хаалгаар хонгилд дөнгөж орж явтал өрөөнөөс,
- Асрагч байсаар залхаж гүйцлээ гэж Вивиан чангаар бархирч сонсогдоод, - Үнэ цэнэтэй үеэл дүүгээ өөрөө асарч тойл. Би Лондон явлаа, тэнд нэг хүнтэй уулзана гэв.
- Уулзалтаа хойшлуулчих л даа, Вив. Охин манайд ганц хоёр хоноод, тэгээд тэр...
- Намайг тоохгүй байх шив! Би өнөөдөр эр хүн хүсч байна, түүнийгээ ч хүртэх болно.
- Вивиан, яасан ичгүүртэй юм бэ!
- Чи наад ичгүүр сонжуураа салтаандаа хавчаад хэвтэж бай! Үүнээс хойш миний амьдралд бүү хошуу дүр!
Ингэж хэлчхээд Вивиан өрөөнөөс нисэх мэт гарч ирээд бэгтрэн зогсоо Элизабеттай халз мөргөлдөх шахсанаа,
- Яасан хурдан хүрээд ирээв, бүжинхэн минь хэмээн хэлээ зажлан нялганахад нь,
Ганц ч үг дуугаралгүй, шат өөд хуй мэт өгсөн алга болов.
Алек өрөөнөөсөө гарч ирээд,
- Элизабет аа, наашаа ороод ирээч хэмээн эелдгээр өгүүлэв.
Элизабет ормооргүй санагдавч дотогш орлоо. Алекийн сэтгэл нь шаналан зовж буй нь түүний царайд илт байв. Элизабет Алекийг тайтгаруулахыг туйлгүй хүсэвч түүнийг хэрхэхээ эс мэднэ. Алек эрт цагийн урт ширээ тийш явж очоод гаансаа тамхиар дүүргэж аваад удаан гэгч нь соров. Ийнхүү сорон суух нь Элизабетад бүтэн зуун өнгөрөх шиг болов.
- Чи Вивианыг ойлгох ёстой.
- Энэ миний хэрэг биш ээ, Алек аа гэж Элизабет хэлснээ, - Би...
- Яагаад тэр билээ, энэ ч гэсэн чиний хэрэг. Бид чинь нэг бүлийнхэн биз дээ. Түүний тухай чамайг муу юм бүү бодоосой гэж би хүсэж байна.
Элизабет чихэндээ итгэсэнгүй. Алек эхнэртэй хир халдаахгүй байхыг нь охин хоёр чихээрээ сонслоо!
- Заримдаа гэр бүлд гээд Алек аажим ярьж эхэлснээ,
- Эхнэр нөхөрт янз бүрийн шаардлага гарч болно гээд зовнин, хэлэх үгээ олж ядан буй бололтой хэсэг азнаснаа,
- Би чамайг Вивианы тухай муу юм бодохыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл би... түүний бүх шаардлагыг хангах гэж аль байдгаараа чармайдаг юм. Гэвч тэр үүнд буруугүй гэлээ.
- Тэрээр байнга өөр эрчүүдтэй явалддаг юм уу? гэсэн үг Элизабетын амнаас уначихлаа.
- Тийм байх гэж айж байна.
Эл үгс Элизабетад айдас төрүүлэв.
- Тэгвэл хаяж орхиоч!
Алек өнөө л уян зөөлөн инээмсэглэлээ тодруулан,
- Би түүнийг хаяж чадахгүй ээ, охин минь! Би түүнд ямар их хайртайг харж байгаа биз гэжээ.
Маргааш нь Элизабет сургууль руугаа буцжээ. Энэ мөчөөс эхлэн Алек түүнд илүү бусдаас илүү дотно байх болов.
Эцгийг нь ямар нэг түгшээж сэтгэл нь зовнин буйг Элизабет нэг хэсэг анзаарсан авч чухам юунд ингэтлээ шаналаад байгааг нь ойлгосонгүй.
- Бага зэргийн таагүй явдал гараад байна. Шийдмэгцээ хэлнэ.
Эцэг нь нэг л учир битүүлэг юм нууцлаад байгааг нь мэдсэн хэрнээ Элизабет түүний хувийн бичиг цаасыг ухаж төнхөхийг хүссэнгүй. “Маргааш Шамон ниснэ, ууланд авирна” хэмээн хэлэхэд түүнд амралт юу юунаас ч чухал гэдгийг мэдэх Элизабет тун ч их баярлажээ. Эцэг нь нэг л ядарч турсан харагдана.
- Би танд тасалбар захья гэж Элизабет хэлэв.
- Бүү санаа зов. Захичихсан байгаа.
Эцэг нь тэс өөр болжээ.
Маргааш өглөө тэрээр Шамон ниссэн чухам энэ өдөр тэр эцгийгээ сүүлчийн удаа...
Элизабет харанхуй .унтлагын өрөөндөө өнгөрснийг бодон уйд автсаар хэвтэнэ. Амьдралд туйлын их хайртай асан эцэг нь энэ хорвоод үгүй болсон гэсэн бодолтойгоо эвлэрч чадахгүй хэвээр байлаа. Тэр өөрийг нь эс тооцвол Роффын гэр 'бүлийн овгийг хадгалан үлдсэн хамгийн сүүлийн хүн байжээ. Эцэг нь хяналтын акцийн эзэн. Тэр энэ эрхээ хэнд гэрээсэлсэн бол доо?
Маргаашийн үдээс хойш Элизабет энэ асуултынхаа бүрэн дүүрэн хариултыг мэдэж авчээ.
Сэмийн хувийн өмгөөлөгч гэрт нь ирэв.
- Би таны эцгийн гэрээслэлийн хуулбарыг авчирлаа. Одоо энэ тухай ярих цаг нь биш гэдгийг ойлгож байна, гэвч та бол цорын ганц өв залгамжлагч нь гэдгийг даруй дуулгах нь миний үүрэг хэмээн бодож байна. Энэ нь “Рофф ба хөвгүүд”- ийн хяналтын акц одоо таны мэдэлд байна гэсэн үг.
Үүнд итгэхэд хэцүү байлаа.
Тэр концерныг гардан удирдах гэж үү?
- Яагаад? Яагаад надад гэж?
Өмгөөлөгч хэсэг түгдэрснээ,
- Рофф авхай би тантай илэн далангүй ярьж болох уу? Эцэг тань харьцангуй залуу байсан. Иймээс ч тэр урт удаан амьдарна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэтэл яваа яваандаа тэр фирмийн ерөнхийлөгчийн албан тушаалыг залгамжлах орны хүнээ ч томилох гэж бодож байсан ч тэр чухам хэнийг үлдээхээ шийдэж чадаагүй гээд өмгөөлөгч мөрөө хавчисхийгээд, - Гэвч яаж ч бодсон гэлээ хяналтын акц танд байх ёстой. Та түүнийг хэрхэхээ хэнд шилжүүлэхээ шийдэж болно гээд хэдэн агшин бүсгүйг сонжин ширтсэнээ, - “Рофф ба хөвгүүд”- ийн захирлуудын зөвлөлд бүсгүй хүн орж байгаагүй, гэхдээ яадаг ч атугай чухамдаа та л эцгийнхээ байр суурийг эзлэх болж байна. Ирэх тав дахь өдөрт Цюрихт Зөвлөлийн яаралтай зөвлөгөөн болно. Та түүнд оролцож чадах уу?
Сэм мэдээж түүнийг заавал ч үгүй оролцохыг хүсэх байсан даа. Мөн элэнц эцэг Сэмюэль нь ч гэсэн үүнийг хүсэх байсан.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.10.16 3:01 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Баярлалаа. Сонирхолтой байна шvv. Боломж заваараа vргэлжлvvлээрэй . Pls


Top
   
PostPosted: Feb.11.16 4:00 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 716
сар шинээр шинэлээд завгүй, оруулахгүй байх гэж бодсон чинь хэдэн бүлэг оруулчиж, баярлалаа. Би хэлээгүй юу , энэ охин л овоо хүн төрхтэй юм гэж, аягүй бол Ристэй сууж таарах байх даа.


Top
   
PostPosted: Feb.12.16 11:02 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
ДЭД ДЭВТЭР
Бүлэг 15.

Португали. 9 сарын 9. Лхагва гариг. Шөнө дунд.
Альто-Эсторилийн тахир муруй сарий, борчуулын хороолол болох Руа Дос Бомберос дахь нэгэн түрээсийн байрны унтлагын өрөөнд кино зураг авч байлаа. Өрөөнд камерын өмнө оператор, орон дээр тоглох жүжигчид болох дунд эргэм насны эр, цайвар үстэй гоолиг биетэй бүсгүй гээд дөрвүүлээ байв. Бүсгүйн хүзүүнд нь зүүсэн час улаан өнгийн туузыг эс тооцвол эхээс төрсөн биеэрээ нүв нүцгэн. Залуу нь тамирчин байрын булчинлаг цээж, торх шиг лагс том биетэй атлаа цээжин бие нь зумласан тахиа мэт үсгүй байх нь нэг л зохисгүй харагдана. Мань эрийн сэрэл нь өдөөгдөөгүй амар амгалан байгаа эрхтэн нь ч байгаа биетэйгээ адил, бас нэгэн лужир том эд байх аж. Дөрөв дэх нь дух руугаа өргөн хүрээтэй бүрх малгай дарж өмсөн, хар шил зүүсэн үзэгч эр өрөөний тэртээд харанхуй буланд сууна.
Оператор түүн тийш асуунгуй харвал тэрээр толгой дохилоо. Оператор товчийг даран камер ч асаж бэлэн болоход,
- Анхаар. Эхлээрэй! гэж тэрээр жүжигчдийг командлав.
Залуу өвдгөн дээрээ сөхрөн бүсгүйн дэргэд суувал хүүхэн түүний лужир том эрхтэнг сурмаг гэгч нь шүүрэн авч амандаа шургуулав. Хөвчит эд нь гандайн хатуурч босч эхлэхэд цайвар үст хүүхэн амнаасаа сугалан гаргаад,
- Бурхан минь, яасан ч ланжгар эд вэ! Гэв.
- Түүнд шургуул! хэмээн оператор тушаав.
Тоглогч эр бүсгүйн дээрээс хэвтэн шодойгоо бүсгүйн салтаа тийш шургууллаа.
- Аяар гэм, хонгор минь хэмээн хүүхэн гэнэт цочирдсон янзтай Хэлэв.
- Чамд таалагдаж буй дүр үзүүл.
- Яаж тэр вэ? Энэ чинь ... ээ- й хулуу шиг...
Үзэгч эр урагш болон хос хоёрын хөдөлгөөн бүрийг нүд салгалгүй ширтэнэ.
Бүсгүй түрүүчийн хүүхнээс хавьгүй царайлаг ажээ.
Цайвар үст хүүхэн тачаадан хөрвөөж,
- Өө- өө, битгий зогсоорой! гээд залуу эрийн бүсэлхийгээр тас тэврэн авлаа. Хоршоо эр илүү эрч хүчтэй болон бөгсөн биеэрээ хүүхнийг хүчтэй нудчин оволзтол хөдөллөө. Хүүхэн залуугийн нүцгэн биед хумсаа шигтгээд өмнөөс нь хариу хөдөлж эхлэв.
- Ёо- ёо, тавилаа гэж хүүхэн ёологнон гийнав.
Оператор үзэгч эр тийш харвал нөгөөх эр хар шилний цаана нүдээ гялалзуулан зөвшөөрөн толгой дохиход, Оператор ч, - Алийв! гэж дахин тушаал буулгав.
Цэнгэл эдлэн лужир эрд дарагдан хэвтсэн хүүхэн түүний юу гэж хэлснийг сонссонгүй. Бах нь ханан жаргасан хүүхний царайд инээмсэглэл тодрон бие нь тавиран агшны төдийд чичирсхийх тэр үед лужир эрийн хүчирхэг гар хүүхний амьсгааг боон хоолойг нь базан авлаа. Хүүхэн эргэлзсэн янзтай түүнийг харснаа гэнэт айдас хүйдэс ханхлан буйг Ухаарчээ. Сексийн амтыг мэдрэн жаргасан хүүхний булчин татвалзан, хамаг бие нь салгалан чичирч шөрмөс нь таталдан амь тавин давчдан хамаг тэнхээгээрээ тийчгэнэлээ.
Үзэгч эрийн сэрэл туйлдаа хүртэл өдөөгдөн хөөрсөндөө хамаг биеийн нь хөлс нь цутгажээ. Бүсгүй үлэмжийн их жаргал эдлэн байж нас нөгчсөн нь түүний нүднээ илт.
Энэ бүхэн туйлын сайхаан!
Ингээд бүх юм төгслөө.
Үзэгч хүндээр тасалдан амьсгаадан, цэнгэл эдэлсэндээ тамирдан сандал налан гэдийв.
Бүсгүй шийтгэгдлээ.
Үзэгч эр өөрийгөө гэмтнийг гэсгээгч Бурхан мэт үзнэ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.12.16 11:03 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 16.

9 сарын 11. Тав дахь өдөр, үд дунд.
“Рофф ба хөвгүүд” фирмийн төв байр Цюрихийн баруун хязгаар болох Шпреттенбахад жаран акр газар эзлэн оршино. Уг байранд судалгааны байгууламж, үйлдвэрийн цех, туршилтын лаборатори, агуулах, галт тэрэгний сүлжээнд холбогдох төмөр зам байх агаад захиргааны контор нь арван хоёр давхартаа байрлана. Энэ бол дэлхийг эзэгнэсэн “Рофф ба хөвгүүд’’- ийн эзэнт улсын оюуны төв нь байлаа.
Байрны үүдний танхимыг ногоон- цагаан өнгө алаглуулан будаж, Данийн орчин үеийн тавилгаар тоногложээ. Цул шилэн хоргонд гаднаас ирэгсдийг хүлээн авч тусгай ажилтнаар дагалдуулан дотогш оруулдаг ажилтай эрхлэгч бүсгүй сууна. Танхимын баруун талд зорчигчдод зориулсан хэд хэдэн цахилгаан шат, концернын ерөнхийлөгчид тусгайлсан зориулагдсан экспресс цахилгаан шат байрлах ажээ.
Энэ өглөө экспресс- цахилгаан шат Захирлын зөвлөлийн гишүүдийг зогсолтгүй зөөсөөр байлаа. Тэд ертөнцийн зүг бүрээс онгоц, нисдэг тэрэг, лимузингээр хүрэлцэн ирж дуб модоор доторлон хийсэн хурлын уужим танхимд: Ноён Алек Николз, Вальтер Гасснер, Иво Палацци, Шарль Мартель нар цугларчээ. Энд цугларагсдын дотор Захирлуудын зөвлөлд ороогүй цорын ганц хүн нь Рис Уильямз байв.
Ширээгээр дүүрэн идээ, ундаа байх авч тэдний хэн нь ч гар хүрсэнгүй. Тэд бүгд түгшин цухалдаж, өөрийн өөрийн бодолд автан завгүй сууцгаана.
Танхимд орь залуу биш ч ажил хэргээ ягштал мэддэг, эрч хүчтэй швейцар бүсгүй Кэйт Эрлинг орж ирэн,
- Рофф авхай ирлээ хэмээн мэдэгдэв.
Бүсгүйн нүд гишүүн бүрийн өмнө үзэг дэвтэр, устай мөнгөн гүц, тамхи, үнсний сав, асаагуур бүгд бүрэн гүйцэд эсэхийг шалган танхимыг гүйлгэн харлаа. Кэйт Эрлинг арван таван жилийн турш Сэм Роффынд нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж. Хэдийгээр Сэм Рофф тэнгэрт хальсан ч өөрийн ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж чадсангүй. Кэйт сэтгэл хангалуун толгой дохиод гарлаа.
Захиргааны байрны өмнө сунагар урт лимузин ирж зогсон Элизабет Рофф бууж ирэв. Бүсгүй бариу хар костюм, цагаан цамц өмсөн, нүүр царайндаа оо энгэсэг огт хэрэглээгүй байлаа. Тэр хорин дөрвөн наснаасаа ч илүү залуу, тун ч танхил, эмзэг харагдана.
Хошууран гүйлддэг хэвлэлийнхэн аль хэдийн түүнийг хүлээн зогсоцгоожээ. Түүнийг захиргааны байр тийш ойртмогц, зургийн аппарат, микрофон барьсан телевиз, радио, сонингийн сурвалжлагчид тал талаас нь бүчин авлаа.
- Рофф авхай, наашаа хараарай. Манай уншигчдад хандан инээмсэглээч.
- Рофф авхай Ассошиэйтед хэвлэл. Эцгийнхээ гэрээслэлийн талаар та юу мэдэж байна вэ?
- “Нью- Йорк дейли Ньюс”. Бидний мэдэж байгаагаар таны эцэг туршлагатай ууланд авирагч байсан гэсэн. Хэрхэн эндсэний учрыг нь...
- “Уол-стрит жорнэл”. Концерныхаа санхүүгийн байдлын талаар тодорхой ярьж өгч чадахсан болов уу?
- “Лондон таймс”-ын төлөөлөгч. Бид “Рофф ба хөвгүүд’’-ийн талаар дорвитой материал цуглуулах...
Элизабет гурван хамгаалагчийн дэмээр баруун солгойгүй түлхэн дайрах сурвалжлагч нарын дундуур арай ядан явсаар үүдэн танхимд орж ирлээ.
- Рофф авхай зургийг тань ганц дараадхая...
Элизабет хэдийн цахилгаан шатанд орж, үүд нь хаагдлаа. Тэр гүнзгий гэгч санаа алдаад “Аав минь үгүй болсон, тэдэнд надаас юу хэрэгтэй байгаа юм бол?” хэмээн гашуудан бодов.
Хэдхэн секундийн дараа Элизабет хурлын танхимд орж ирлээ. Юуны түрүүнд Алек Николз түүнтэй мэндлэн ичингүйрэн байж, бүсгүйг тэврээд,
- Миний гүн эмгэнэлийг минь хүлээн авна уу, Элизабет. Энэ бүхэн бидэнд аянга ниргэхтэй адил цочирдууллаа. Вивиан бид хоёр чамтай ярих гэсэн авч...
- Би мэднэ. Баярлалаа, Алек. Захидал илгээсэнд баярлалаа.
Иво Палацци хүрч ирэн хоёр хацрыг нь үнсээд,
- Хонгорхон минь, чамд юу гэлтэй билээ? Чи зүгээр биз?
- Зүгээр дээ, бүх юм хэвийн. Баярлалаа, Иво гээд бүсгүй эргэн, - Сайн уу, Шарль хэмээн мэндчилэв.
- Элизабет аа, Элена бид хоёр ёстой нэг нүхээ алдсан оготно шиг орох байх газраа олж ядаж байна. Бид ямар нэгэн юмаар. ..
- Баярлалаа.
Вальтер Гасснер Элизабетад дөхөн ирээд зовонгуйран,
- Эцгийн тань таалал төгссөнд Анна бид хоёр гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье гэв.
Бүх юм нь эцгийг нь амьд сэрүүн байсныг санагдуулаад байгаа энэ газарт Элизабет байхыг хүссэнгүй. Тэр хурдан гэгч нь гүйж гараад, ганцаараа байхыг тэсгэлгүй хүснэ.
Рис Уильямз зайдуухан зогсоод Элизабетын царай хэрхэн хувирахыг анзааран зогсоно. “Эд нар даруйхан болихгүй бол, тэр тэсэхгүй уйлчих нь байна” хэмээн бодов. Ингээд тэр тойрон зогсох тэдний дундуур зүтгэн орж гараа сарвайн,
- Сайн уу, Лиз аа, гэлээ.
- Сайн уу, Рис.
Бүсгүй түүнийг сүүлчийн удаа эцгийнх нь үхлийн талаар дуулгахаар ирэхэд л харсансан. Гэтэл хэдэн жил өнгөрсөн мэт санагдлаа. Тэр цагаас хойш долоо хоног ч өнгөрөөгүйсэн.
Рис Элизабет биеэ эзэмдэх ямар хэцүү байгааг ойлголоо. Ингээд ажил хэрэгч янзаар,
- Бүгд цугласан болохоор даруйхан эхлэе гээд инээмсэглэн,
- Нэг их удахгүй гэлээ.
Бүсгүй түүнд талархан инээмсэглэв. Эрчүүд дуб модон том дөрвөлжин ширээний ард өөр өөрийн байрыг эзлэв. Рис Элизабетыг ширээний тэргүүнд ерөнхийлөгчийн суудал тийш аваачин сандал дөхүүлж өглөө. “Аавын минь сандал” гэсэн бодол тархинд нь зурсхийн орж ирэв. Тэр энд суугаад халаа сэлээгүй олон ч зөвлөгөөнийг удирдаж байсансан.
Шарль,
- Тэгэхэд бидэнд ... гэснээ гэнэт нэгийг санав бололтой Алек тийш эргэн, - Та яагаад энэ зөвлөгөөнийг удирдаж болохгүй байх гэж? хэмээн асуув.
Алек цугларагсдыг гүйлгэн харвал хэн нь ч татгалзсангүй.
- Тэгье гээд ширээн дээрх товчлуурыг дарвал, Кэйт Эрлинг тэмдэглэлийн дэвтрээ барьсаар хурлын танхимд орж ирэн үүдээ хаагаад суудлаа эзлэн тэмдэглэхэд бэлэн болов.
- Нөхцөл байдлыг харгалзан ёс журам хэмээн ёсорхоод яахав. Бид бүхэн тун их хүнд гарз хохирол амслаа. - Гэвч, гээд тэрээр Элизабетын зүг уучлал эрэн харснаа,
- Одоо хамгийн гол нь “Рофф ба хөвгүүд" дэлхий дахинаа хүчирхэг хэвээр байгаа гэдгийг үзүүлэх хэрэгтэй гэсээр Алек яриагаа эхлэв.
- D'accapd. Эс тэгвэл хэвлэл дээр биднийг бясаа шиг бяцална биз гэж Шарль гонсойн өгүүлэв.
Элизабет түүнийг харан,
- Яагаад тэр билээ? гэв.
- Лиз аа, одоо фирмийн хувьд тааламжгүй явдал нэлээд учраад байна хэмээн Рис тайлбарлаад, - Бид дэндүү нь хэтэрсэн шүүхийн зарга мэдүүлэгт тархиа хүртэл шигдчихсэн. Манай үйл ажиллагааг хянан мөрдөж буй засгийн газрын комисс томилогдсон, бас зарим нэг банкнууд бидэнд хүчтэй дарамт шахалт үзүүлж байна. Энэ бүхэн бидний нэр алдарт муугаар нөлөөлнө. Хүмүүс эм үйлдвэрлэдэг фирмд итгэсэндээ эмийг худалдаж авдаг. Бид энэ итгэл найдварыг хөсөрдүүлбэл үйлчлүүлэгчдээ алдана.
- Энүүхэндээ гэж хэлэхэд шийдвэрлэж болохгүй асуудал гэж бидэнд байхгүй. Хамгийн гол нь фирмийг шинэчлэн байгуулах хэрэгтэй байна гэж Иво зориг орон хэллээ.
- Яаж өөрчлөх вэ? хэмээн Элизабет асуув.
- Акцийн зарим хэсгийг өөр газар зарах гэж Вальтер хариулбал Шарль тос аван,
- Тэгвэл банкан дахь өрөө хурдан дарчхаад, бидэнд ч хангалттай мөнгө үлдэх... .
Элизабет Алек тийш харан,
- Та бас тэгж бодож байна уу? гэвэл,
- Бид бүгд тэгж бодож байна, Элизабет аа гэлээ.
Бүсгүй бодол болон арагш гэдийн сандлаа наллаа. Рис суудлаасаа босолгүй урдаа байх хэсэг цаасыг аван Элизабетын урд тавив.
- Би хэрэгтэй бүх баримтыг бэлтгэсэн. Зөвхөн чиний гарын үсэг шаардлагатай байна.
Элизабет өмнөө тавьсан цаасыг зэрвэс хараад,
- Зурамз, тэгээд цааш нь? гэвэл Шарль үргэлжлүүлэн,
- Хэд хэдэн олон улсын брокерын фирмүүд акц худалдах батлан даалт гарган консорциум байгуулахад бэлэн байгаа. Тэд бидний тогтоосон үнийг зөвшөөрч байна. Худалдан авагчдын дунд томоохон фирм, хувь хүн ч байж болно.
- Та бүхэн томоохон фирм гэдгээрээ банк, даатгалын компанийг хэлээд байна уу? гэж Элизабет асуув.
Шарль батлан толгой дохиод,
- Чухамдаа тэднийг...
- Тэгээд тэд Зөвлөлд өөрсдийн захирлуудыг томилох гэж байгаа.
- Энэ ч ердийн туршлага...
- Өөрөөр хэлбэл, тэд “Рофф ба хөвгүүд’’-ийг хянах болох нь ээ гэж Элизабет цэгнэн хэлбэл,
- Бид ч бас Зөвлөлдөө үлдэнэ шүү дээ гэж Иво хажуунаас оролцов.
Элизабет Шарль тийш эргэн,
- Биржүүдийн консорциум ажил хэрэгтээ даруй ороход бэлэн байна гэж хэлсэн байхаа гэвэл Шарль мөн батлан толгой дохилоо. - Тэгвэл тэд одоо хүртэл яагаад үүнийгээ хийхгүй байгаа юм бэ? гэж бүсгүй нухацтай асуув.
Тэр эргэлзсэн байртай Элизабетыг хараад,
- Таны юу гэснийг ойлгосонгүй?
- Та бүхэн концерныг бусдын гарт өгөх нь манай бүлийнхэнд ямар ч хамаагүй гэж үзэж байгаа юм бол үүнийгээ эртхэн хийхгүй яасан юм бэ?
Бүгд эвгүй байдалд орон таг чимээгүй болцгоов.
Эцэст нь Иво,
- Шийдвэрийг санал нэгтэй баталж Зөвлөлийн бүх гишүүд зөвшөөрсөн байх ёстой гэлээ.
- Тэгээд хэн зөвшөөрөөгүй юм бэ дээ? хэмээн Элизабет асуув.
Энэ удаад бүгд удтал дуугүй боллоо. Тэгж тэгж Рис нам гүмийн эвдэн,
- Сэм гэлээ.
Нэг л таагүй ойлгомжгүй мэт байсан тэр нэгэн агшныг Элизабет гэнэт ойлголоо. Тэд бүгд бүсгүйд учирсан хүнд гарзыг хуваалцан, гүнээ харамсал илэрхийлцгээн, сэтгэл зүрхэндээ хуралдсан гуниг зовлонгоо хуваалцаагүйсэн билүү, гэтэл одоо танхим дахь уур амьсгал нэг л нууцлаг хөөрөлд автан сэтгэл нь хөдөлцгөөж гэлтэй...Бүх баримт нь бэлэн зэхий, “Чиний гарын үсэг л хэрэгтэй”. Хэрэв түүнээс хүсээд байгаа тэдний энэ шийдвэр нь цорын ганц гарцаагүй шийдвэр байсан юм бол эцэг нь яагаад үүний эсрэг татгалзаад байсан хэрэг вэ? Энэ асуулт түүний чихэнд нь хангинана.
- Сэм өөрийн гэсэн бодолтой байсан гэж Вальтер тайлбарлаад, - Таны эцэг заримдаа зөрүүдэлдэг байсан шүү гэлээ.
“Яг Сэмюэль хөгшин шиг” гэж Элизабет бодлоо. Хэзээ ч өдөн үнэгийг тахианы саравчинд оруулахгүй бол нэгэн сайхан өдөр тэр өлсөж үхнэ. Сэмийн акц худалдахыг татгалзаад байсны учир энэ. Түүнд татгалзах ноцтой шалтгаан байж дээ.
Иво үг хавчуулан,
- Хонгорхон минь, надад итгэ. Энэ хэргийг бидэнд үлдээсэн нь дээр. Үүний нарийн учрыг чи бүгдийг ойлгож чадахгүй гэв.
Элизабет туйлын тайван гэгч нь,
- Харин ч ойлгохыг хүсч байна гэлээ.
- Дэмий юмаар тархиа гашилгахын хэрэг юу байна вэ? гэж Вальтер ам нээн, - Акц чинь зарагдмагц дориун мөнгөтэй болж насан туршдаа үрээд ч барахгүй шүү дээ. Хаа нэг тийшээ явж амьдралын эцсийн мөчөө хүртэл жарган цэнгэн амьдарч болно шүү дээ гэлээ.
Вальтерийн зөв шүү. Энэ ажил хэрэг түүнд юуны хэрэг байх вэ? Урдаа хэвтээ хуудаснууд дээр гарын үсгээ зурчхаад эндээс зайлах минь.
- Элизабет бид цагийг дэмий үрж байна. Чамд үүнээс өөр сонголт байхгүй гэж Шарль тэсвэр алдран өгүүлэв.
Чухам яг энэ мөчид түүнд өөр нэгэн сонголт байна гэдгийг ойлголоо. Яг л эцэгт нь байсан шиг сонголт бий. Нэг бол тэдэнд бодсон санаснаа гүйцэлдүүл хэмээгээд фирмийг зөнд нь орхиод эндээс арилж өгөх, эсвэл тэр үлдэж эд яагаад акцыг худалдах гээд амь нэгтэй түүнийг шахамдуулаад байна гэдгийн учрыг нь олох ёстой. Тэдний шахалт бүр ч эрчимжээд байгааг тэрээр бие сэтгэлээрээ мэдрэв. Цугларагсад түүнийг гарын үсгээ даруйхан зурчхаасай хэмээн бодоцгооно.
Бүсгүй Рисийн бодлыг мэдэхээр түүн тийш харц чулуудвал түүний царайд нь тайлахын аргагүй илрэл тодорно. Элизабет Кэйт Эрлингийг харлаа. Тэр олон ч жил Сэмийн нарийн бичгийн даргаар ажилласансан. Элизабет түүнтэй ганцаар уулзмаар санагдаад явчихлаа. Бүгд түүний шийдвэрийг тэсэн ядан хүлээж харцгаана.
- Би гарын үсэг зурахгүй хэмээн мэдэгдээд,
- Яадаг ч байсан. Одоо зурахгүй гэлээ.
Эрчүүд бүгд түүнийг гайхан ширтэцгээж танхимд чив чимээгүй болцгоолоо. Эцэст нь Вальтер ам нээн,
- Бид ойлгосонгүй, Элизабет гэх түүний царай үнсэн саарал өнгөөр загалтаж, - Гэхдээ чамд өөр гарц байхгүй. Чи зурах ёстой гэв.
- Вальтерийн зөв. Чи үүнийг хийх ёстой гэж Шарль ууртай гэгч нь хэлэв.
Сэтгэл нь хөдөлцгөөн, будлин самуурч, шавдуулах тэдний үгс нь Элизабетын бодлыг өөрчлөхийг аль байдгаараа чармайцгаах ажээ.
- Чи яагаад гарын үсэг зурахгүй гээд байна? гэж Иво унтууцав.
“Яагаад гэвэл аав минь үүнийг татгалзаж байсан юм” гэж бүсгүй тэдэнд хэлж чадсангүй. Чухам юу болоод байгаа нь нэг л ер бусын тайлагдаж тайлж боломгүй нэгэн нууц байна гэдгийг тэр зөнгөөрөө мэдэрлээ.
Иймээс тэр ердөө л, - Эцсийн шийд гаргахад надад хэсэг хугацаа хэрэгтэй байна гэв.
Эрчүүд харц солилцон бие биесээ харцгаав.
- Хонгорхон минь хэдий хугацаа хэрэгтэй гэж? хэмээн Иво асуув.
- Одоохондоо мэдэхгүй байна. Би үр дагаврыг нь үнэлж цэгнэн, “тийм” эсвэл “үгүй” хоёрын алин болохыг эргэцүүлж бодох хэрэгтэй байна.
- Чөтгөр ав гэж хэмээн Вальтер цухалдан, - Гэвч бид...
- Элизабетын зөв гэж бодож байна хэмээн Рис түүний үгийг тасдахад цугларагсад бүгд түүн тийш харцгаалаа. Рис үргэлжлүүлэн юу ч болоогүй мэт, - Тэр фирмд учраад байгаа бэрхшээлтэй биечлэн танилцах бүрэн эрхтэй, харин дараа нь шийдвэрээ гаргана биз хэмээв.
Рисийн энэ хэлсэн үр хэсэг зуур маргалдагчдын оргилох шуналыг нь намжаав.
- Зөвшөөрч байна гэж Алек толгой дохиод,
- Жентельменүүд ээ, бидний юу гэх чухал биш. Эцсийн шийд Элизабетаас гарах ёстой хэмээн уйтгартайгаар өчив.
Иво Элизабетыг харан, Хонгорхон минь дээ! гэхдээ шийдвэр хурдан гарах ёстой шүү гэлээ.
- Үүнийг би амлаж чадна гэж Элизабет хариулав.
Бүгд бодол умбан бүсгүйг харцгаана.
“Ээ бурхан минь! Үхэх нь дутаад байгаа юм байх даа” гэж тэдний нэг нь боджээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.12.16 11:05 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 17.

Элизабетыг айдас нөмрөн авлаа.
Тэр Цюрих дэх эцгийнхээ ажлын байранд үргэлж очих боловч хөндлөнгийн хүний дүрд тоглохоос ер хэтэрсэнгүй. Эцгийнх нь гарт байсан эрх дарх одоо түүнд шилжин ирлээ. Бүсгүй уужуу том ажлын өрөөг хараад өөрийгөө буруу замаар эрхийг булаан авагч мэт санагджээ. Эрнест Холл өрөөг гайхалтай тохижуулжээ. Түүний цаахна орших эсрэг талын хананд эртний намхан шургуулгатай шүүгээ тавин дээр нь Миллийн газрын зургийг өлгөжээ. Ханан зуухнаас холгүй хүрэн шаргал өнгийн арьсан буйдан, дөрвөн буйдан сандал, голдуу кофе уудаг том ширээ байрлуулж, хананд нь Ренуара, Шагалийн зургийг нэлэнхийд нь өлгөсөн байх ажээ. Хажуу явган ширээн дээр нь дэлхий даяар түгэн тарсан компанийнхаа концернтой харилцах холбооны иж бүрэн төхөөрөмж гэмээр телефон утас, дотуур холбоо, телетайп бусад хэрэгслийг байрлуулсан байв. Эцэг нь ширээн дээрээ өвгөн Сэмюэль Роффын зургийг тавьжээ.
Зэргэлдээх хаалга самрын модоор хийсэн гүйдэг шургуулга бүхий хувцасны шүүгээ бүхий хувцасны өрөө тийш орно. Хэн нэг нь Сэмийн хувцсыг нямбайлан цэгцэлдэг байсан агаад Элизабет түүнд ихэд талархдаг ажээ. Бүсгүй плитагаар өнгөлөн, гантигаар хийсэн ванн, тусдаа шүршүүртэй угаалгын өрөөнд оров. Хатаагч дээр цоо шинэ сэвсгэр турк алчуур тохжээ. Эмийн сан нь хов хоосон. Сэмийн амьд сэрүүн үетэй холбоотой жижиг сажиг бүхнийг хураасан байв. Энэ бүхнийг Кэйт Эрлинг л хийсэн байж таараа даа. Кэйт Сэмд хайртай байсан болов уу гэх нэгэн бодол түүнд зурсхийн орж ирлээ.
Ерөнхийлөгчийн байранд асар том саун, гайхалтай тоноглосон биеийн тамирын заал, үсчин, зуун хүн өлхөн багтах цайны газар орно. Гадаадын зочдын хүлээн авалттай үед тусгай саванд хоёр улсын төрийн далбааг тавьдаг ажээ.
Мөн үүний зэрэгцээ Сэмийн хувийн гал зуух байв.
Кэйт Эрлинг цагтаа ерөнхийлөгчийн үйлчилгээний системийн тухай тайлбарлан ярьжээ.
- Өдөрт нь хоёр ахлах тогооч, шөнөд нь нэг тогооч жижүүрлэнэ. Хэрэв та арван хоёроос дээш хүн зоогт урьсан бол дор хаяж хүлээн авалтаас хоёр цагийн өмнө тогоочид мэдэгдсэн байх ёстой гэжээ.
Элизабет одоо мэдээ, баримт овоолсон ширээний ард хаанаас эхлэхээ мэдэхгүй сууна.
Тэр эцэг нь энэ ширээний ард ямар итгэл төгс сууж байсныг бодтол түүнийг эргүүлж баршгүй гүн хохирол амссан тэсэхийн аргагүй мэдрэмж төрөв. Сэм бол агуу их мэдлэгтэй, гялалзсан удирдагч байжээ. Тэр эцгийгээ яасан их үгүйлнэ вэ!
Алекийг Лондон буцахаас өмнө Элизабет түүнтэй ярилцаж амжив.
- Бүү яар. Хэнээс ч болов ирэх шахалт дарамтыг бүү тоо гэж тэрээр зөвлөжээ.
Бүсгүйн байдлыг тэр тун сайн ойлгож байлаа.
- Алек аа, би акц худалдахыг зөвшөөрөх хэрэгтэй юу, чи юу гэж бодож байна гэвэл тэр аягүйцэн инээмсэглэснээ,
- Тоогүй хэрэг л дээ, Гэтэл надад ч гэсэн өөрийн сонирхол байж болно биз дээ, тийм үү, аан? Өөрийн тааллаар захиран зарцуулж чадахгүй бол акц маань бидний хувьд үхмэл ачаа болно. Одоо чи л шийдвэрийг гаргах ёстой гэжээ.
Элизабет орь ганцаараа ширээний ард суун тэдний яриаг бүгдийг эхнээс нь эргэн нэг санаад, эхний шийдвэрээ өөрчлөн эндээс даруйхан алга болж өгмөөр байна хэмээн Лондон руу утасдан Алект хэлмээр санагдан хорхой нь гозолзов. Энд түүний байх газар биш байлаа. Тэд бүгдийн дундаас бүсгүй концерны хувь заяаг хөтлөн авч явахад үл тохирох нэр дэвшигч ажээ.
Түүний харц дотуур холбооны товчлуур дээр туслаа. Товчлуурын нэгнийх нь дор Рис Уильямзын нэр бичээстэй байв. Хэсэг тээнэгэлзсэний эцэст бүсгүй товчийг дарлаа.
Рис ширээний эсрэг талаас түүнийг анхааралтай харан сууна. Элизабет түүнийг өөрийнх нь тухай юу бодож байгааг сайн мэдэж байлаа. Энэ ширээний ард суух түүний байр биш ажгуу.
- Ай хөө, өнөөдрийн зөвлөгөөн дээр чи ч ёстой нэг бөмбөг тэслэх шив гэж Рис өгүүлэв.
- Бүгдийн урмыг хугалаад надад их эвгүй байна.
Тэрээр инээмсэглэн,
- “Урмыг хугалах” гэдэг чинь тохирох үг биш байна. Чи тэднийг шоконд оруулсан шүү. Тэд бодсон санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтнэ гэж их санацгааж байсан бололтой. Тэр ч байтугай хэвлэлийнхэнд мэдэгдэл өгөхөд бэлэн байсан гээд Рис түүнийг туршсан харцаар харснаа, - Ингэхэд гарын үсэг зурахыг чинь юу болиулчхав аа, Лиз аа? гэв.
Бүсгүй зургаа дахь мэдрэхүй, зөн совин түүний гарыг нь хүлэн зогсоосон гэдгийг түүнд хэрхэн тайлбарлах билээ. Тэр түүнийг шоолон элгээ хөштөл инээх биз. Гэвч Сэм урьд нь “Рофф ба хөвгүүд”- ийн акцыг худалдахыг татгалзаж байсан биз дээ. Яагаад татгалзаж байсны учрыг олохыг оролдъё л доо.
Рис түүний бодлыг таасан аятай,
- Чиний хуланц эцэг фирмийг үндэслэгч, тэгээд ч хар элгийн хүн фирмд орохыг хориглосон бүхнийг хийж, гэр бүлийнх чигээр нь авч үлдсэн юм. Гэхдээ тэр үед фирм жижигхэн байсан л даа. Цаг хугацаа өөрчлөгдөж, фирм асар том концерн болтлоо өргөжсөн. Эцгийн тань байр суурийг эзэлсэн хэн ч байсан эцсийн шийдийг гаргах ёстой. Харин энэ нь тун хэцүү, тун хариуцлагатай хэрэг гэдэгт итгээрэй гэлээ.
Бүсгүй түүнийг харан: “Тэр өөрийг нь бусдын байр суурийг эзэлсэн гэж ёгт утгаар ойлгуулж байх шив” хэмээн бодлоо.
- Би чиний тусламжид найдаж болох уу?
- Болно гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ.
Эл үгсийг сонссоны дараа сэтгэл нь хөнгөрсөн бүсгүй түүнд ямар их өртэй болсноо ойлголоо.
- Нэн түрүүнд гээд Рис, - Чамд эмийн цехийг үзүүлэх хэрэгтэй байна. Чи компаниа хэрхэн ажилладгийг төсөөлж байна уу? гэв.
- Тийм ч сайн биш ээ.
Энэ бол худлаа ажээ. Сүүлийн хэдэн жилийн турш Элизабет Сэмийн удирдсан олон зөвлөгөөнд сууж, “Рофф ба хөвгүүд”-ийн удирдлагын механизмыг муугүй мэдэх болсон ч гэлээ тэрээр бүхнийг Рисийн нүдээр хармаар санагджээ.
- Лиз аа, бид зөвхөн эм үйлдвэрлэдэггүй. Бид химийн бодис, үнэртэй ус, витамин, лосьон, гоо сайхны бүтээгдэхүүн, био-электрон төхөөрөмж үйлдвэрлэдэг.
Элизабет энэ бүгдийг мэдэх авч Рис үргэлжлүүлсээр,
- Бид эмнэлгийн ном, шархны лент, хамгаалах хальс, тэр ч бүү хэл хуванцар бөмбөг үйлдвэрлэдэг.
Элизабетад ийнхүү яриад түүний нүд нь гялалзахыг хараад, үнэн голоосоо бахдаж буй энэ нэгэн сонин дүр эцгийг нь санагдууллаа.
- “Рофф ба хөвгүүд” зуу гаруй оронд үйлдвэр болон охин компанитай. Тэд бүгд тайлангаа нааш нь, энэ өрөө рүү явуулдаг юм гээд бүсгүй түүний юу гэх гээд байгааг нь ойлгож байгаа эсэхийг ойлгох гэсэн мэт хэсэг зуур үгээ таслав.
- Сэмюэль өвгөн энэ ажлаа нэг морь, ялзруулан эсгэх химийн урвалаар эхэлсэн. Гэтэл одоо ажил маань өсөж хөгжин дэлхий дахинаа тархсан худалдагч, эрдэмтэд, эр эм нийлсэн мянга гаруй ажилчинтай жараад эмийн үйлдвэр болон өргөжсөн. Зөвхөн сүүлийн нэг жилд Нэгдсэн Улсад арван дөрвөн миллиард долларын эм худалдагдаж, энэ зах зээлийн борлуулалтын хамгийн их хувийг манайх эзэлж байна.
Гэлээ ч гэсэн “Рофф ба хөвгүүд” өртэй байна. Энэ нэг л биш ээ.
Рис фирмийн үндсэн захиргаанд байрладаг үйлдвэрийн цехүүдээр Элизабетыг дагуулан явлаа. Цюрих дахь концернын салбар нь жараад акр газар эзэлсэн, далан тав орчим байртай, хэдэн арван фабрик заводтой аж. Энэхүү өвөрмөц бичил ертөнц нь өөрөө өөрийгөө бүрэн хангана. Тэд ажлын цех, судалгааны лаборатори, хордлогын төв, агуулахын байраар орцгоов. Мөн дэлхий дахинаа цацан түгээдэг зар сурталчилгааг бүтээдэг дуу бичлэгийн кино үйлдвэрээр орлоо.
- Бид л Голливудын томоохон студиэс илүү кино хальсыг зарцуулж байна гэж Рис өгүүлэв.
Тэд илгээхэд бэлэн болсон бүтээгдэхүүнээр дүүргэсэн ган төмрөөр хийн, шилээр доторлосон аварга чингэлэг адартаа дүүжилсэн молекул биологийн цехээр, мөн нунтаг эм, шахмал таблетикийг “Рофф ба хөвгүүд”-ийн тамга бүхий фирмийн баглаа боодолд савладаг цехээр орцгоов.
Үйлдвэрийн цогцолборын эсрэг талд нилээд хэдэн барилга байрлах ба энэ нь химич-шинжээчид, шимэгч судлаачид, эмгэг судлаачид ажилладаг эрдэм шинжилгээний төв ажээ.
- Энд гурван зуу гаруй эрдэмтэд ажилладаг. Тэдний ихэнх нь химийн доктор зэрэглэлийн хүмүүс байгаа. Чи Зуун сая долларын өрөөг үзэх үү?
Элизабет сонирхон толгой дохилоо.
Тэд үүдэнд нь зэвсэг барьсан цагдаа зогсох багавтар тоосгон байшингийн үүдэнд очив. Рис хамгаалагчид үнэмлэхээ үзүүлээд Элизабетын хамт урт хонгилоор явсаар төгсгөлд нь байх төмөр хаалганд хүрэв. Хамгаалалтын цагдаа тэр хаалгыг хоёр түлхүүрээр онгойлгон өгөхөд тэдний орж очсон өрөө нь огт цонхгүй шалнаасаа адарт хүртлээ тоо томшгүй олон янзын шилэн сав өрсөн тавиур байрлуулжээ.
- Чи яагаад зуун сая долларын гэж хэлэв ээ?
- Яагаад гэвэл түүнийг тоноглоход зуун саятай тэнцэх хөрөнгө орсон юм. Тавиур дээрх эмүүдийг харж байна уу?Тэд нэр хаяггүй зөвхөн дугаартай байгаа. Энэ бол зах зээлд гараагүй бидний бүтэлгүй болсон бүтээлүүд байгаа юм.
- Яагаад зуун сая гэж?
- Шинэ эм болгон амжилттай болдог ч, мянгаад нь наашаа энэ тавиур дээр ирдэг юм. Зарим нэг эмэнд эрдэмтэд хэдэн арван жил зарцуулсан ч, тэд энэ өрөөнд ирэхээс өөр замгүй болдог. Заримдаа бид нэг эм хийх судалгаа, үйлдвэрлэлд нь таваас арван сая доллар зардаг, ингэсний эцэст зарим нэг нь ашиг тусгүй, эсвэл хэн нэг нь биднээс урьтан үйлдвэрлэчихсэн байдаг. Манай залуусын дундаас хэн нэгэн цэцэн ухаантан гарч ирвэл тэр үед эдгээр бэлдмэл хэрэг болно гээд бид эднийг устгадаггүй юм.
Энэ яриад байгаа эрдэм шинжилгээний туршилтын зардал гэгч бүсгүйг ихэд гайхшруулжээ.
- Явцгаая, би чамд бас нэг зардалтай өрөө үзүүлье.
Тэд харуул хамгаалалт ч үгүй өөр нэгэн байшинд хүрч нэг өрөөнд орвол мөн л зүсэн зүйлийн шил савтай бэлдмэлээр дүүрэн өрсөн тавиураар өвч тоногложээ.
- Энд бид бүхэл бүтэн хөрөнгийг тогтмол хаяж байдаг юм гэж Рис хэлээд,
- Гэхдээ энэ алдагдлыг эртнээс төлөвлөчихдөг юм гэв.
- Ойлгосонгүй.
Рис нэгэн тавиурт дөхөж очоод, шилтэйгээс нэгийг авлаа. Шошгон дээр: “Ботулизм” гэсэн бичиг үзэгдэнэ.
- Өнгөрсөн онд Нэгдсэн улсад ботулизмаар өвчилсөн хичнээн тохиолдол. бүртгэгдсэнийг мэдэх үү? Хорин тав. Харин бид энэ эмийг үйлдвэрээс гаргахгүй гэж сая доллар зарж байна.
- Энэ бол галзуурлын эсрэг эм. Гэх мэтчилэн тасалгаа тэр' чигээрээ ховор өвчнөөс, могойн хазалтаас, хортой ургамлын хордлогоос хамгаалах эмээр дүүрэн... Бид эднийг арми, эмнэлэгт үнэ төлбөргүй өгдөг. Энэ бол улс орныхоо сайн сайны тусын тулд оруулж буй бидний хувь нэмэр.
- Сайхан хэрэг ээ гэж Элизабет сайшаав.
“Энэ лав Сэмюэльд таалагдах байсан даа” гэж бүсгүй бодлоо. Рис Элизабетыг шил сав ариутгагдан шахмал эмээр дүүргэгдэж, хаяг шошгыг наан, хөвөнгөөр таглан битүүмжилдэг савлагааны цехээр оруулав. Энэ бүхнийг бүгдийг автоматаар хийх ажээ. Мөн концерны нэг байшинд тавиад хэл дээр эмийн зааврыг бичин, хянаж хэвлэн гаргадаг арваад хүн ажиллана.
- Одоо чамд бүр ч сонирхолтой байх болно гэж Рис хэлэв.
Тэд судалгааны хэсгийн саарал гудмаар явсаар “Анхаар! Гадны хүн орохыг хориглоно” гэсэн бичигтэй хаалганд хүрч ирлээ. Рис хаалгыг түлхэн нээж Элизабетыг түрүүлэн оруулав. Дараа нь бас нэгэн хаалгаар сүүмгэр гэрэлтэй хэдэн арван тортой амьтан бүхий өрөөнд орлоо. Өрөөний агаар бүгчим, чийглэг оргиход яг ширэнгэн ойд орж явчих шиг санагджээ. Бүүдгэр гэрэлд нүд нь дасаад ирэхэд бүсгүй тор руу харвал сармагчин, үхэр зусаг, муур, цагаан хулгана байх аж. Тэдний ихэнхийнх биед нэг л жир биш булдруу, бугшсан хавдар үзэгдэн, зарим нэгнийх нь толгойн үсийг нь хуссан байх агаад толгойд нь электрод цухуйна. Зарим нэг нь гонгинон час час дуугаран, зогсоо чөлөөгүй нааш цааш холхин байхад зарим нь хөдлөх ч үгүй ухаангүй мэт хэвтэнэ. Эндхийн дуу чимээнд тэсэхийн арга алга. Яг л тамыг дүрсэлсэн зураг гэлтэй. Элизабет муурын цагаан зулзаганы торонд ойртон очвол түүний тархины тал нь үгүй, оронд нь хэдэн нарийхан утас сэрдийм цухуйна.
- Юу... эднийг яах гэж байгаа юм бэ? гэж Элизабет асуув.
Тэмдэглэлийн дэвтэрт юм тэмдэглэн суух хууз сахалтай, өндөр нуруутай эр,
- Бид шинэ туршилт хийж байна хэмээн тайлбарлавал,
- Туршилт амжилттай болно гэж найдаж байна хэмээн Элизабет хэлээд, “Битгий л надад саад болж үзээсэй” гэж бодоод өрөөнөөс гарахаар үүд чиглэн яаравчлав.
Рис;Хойноос нь харайлган хүрч ирээд,
- Бие чинь эвгүйцэв үү? гэж асуув.
- Үгүй, үгүй, зүгээр гээд дорой дуугаар хэлснээ цээж дүүрэн амьсгаа авсны эцэст,
- Ингэх тийм зайлшгүй шаардлагатай юм уу? гэлээ.
Рис түүнийг зэмлэсэн янзтай харлаа.
- Энэ туршилтаас олон хүний амьдрал хамаарна. Чи бодоод үз дээ, тавиад онд төрсөн хүмүүсийн гуравны нэг нь Эмийн хүчинд амьд сэрүүн явж байгаадаа талархаж байна. Тэгэхэд чи, туршилт хийж яах нь вэ гэж байдаг.
Бүсгүй түүнд өөр асуулт тавьсангүй.
Тэд фирмийнхээ үндсэн болон туслах цех хэсгүүдээр бүхэл бүтэн зургаан хоног зарцуулж, Элизабет ядарснаа мэдрэн толгой нь бүр эргэж гүйцжээ. Тэр Роффын зөвхөн ганц үйлдвэртэй танилцаж яваа нь энэ. Гэтэл дэлхий дахинаа тарсан хэдэн арван, хэдэн зуун үйлдвэр цаана нь байгаа шүү дээ.
Санаанд багтамгүй тоо баримтууд ч түүнийг цочир дуулжээ.
- Ямар нэг эмийг үйлдвэрлэн худалдаанд гаргахын тулд бид таваас арван жилийг судалгаанд нь зарцуулдаг.
- “Рофф ба хөвгүүд”- ийн бүтээгдэхүүний чанар шалгах хэлтэст гурван зуун хүн ажилладаг.
- ... Хилийн чанад дахь салбар хэсгүүдэд ажилладаг ажилчдын тоо хагас саяд хүрээд байна.
- ... Өнгөрсөн жилийн концерны бүх орлого нь ...
Элизабет ядарч эцэхээ мэдэхгүй ярих Рисийн амнаас унах тоонуудыг арай ядан тогтоож явлаа. Концерн нь асар том гэдгийг, “асар том” гэдэг үг ч чамлагдмаар болохыг бүсгүй сая ойлгожээ.
Элизабет шөнө орондоо хэвтээд үзсэн харснаа бодох тусам өөрийн бус албан тушаалд сууснаа мэдэрчээ.
Иво: Хонгорхон минь, надад итгэ. Бид нарт бүгдийг шийдэхийг зөвшөөрөх л хамгийн зөв хэрэг болно. Чи эндээс юу ч ойлгохгүй.
Алек: Худалдахыг зөвшөөрөх хэрэгтэй гэж бодож байна, надад ч гэсэн өөрийн сонирхол байж болно биз дээ.
Вальтер: Танд энэ хэрэгт оролцохын хэрэг юу байна? Мөнгөө аваад л хаа нэг тийш явж өөрийн дураар зарах хэрэгтэй шүү дээ.
“Тэдний зөв байжээ”. Эсэн мэнд дээрээ эндээс явж үзье. Фирмийг хэрхэхээ тэд мэдэг. Энэ надад ахадсан ажил байна.
Ингэж шийдээд Элизабетын сэтгэл нь хөнгөрч, эрх чөлөөтэй болсон мэт санагдаад, тэр даруй гүн нойронд автав.
Амралтын өдрийн өмнөх баасан гаригийн өглөө Элизабет өрөөндөө ирмэгц өөрийн шийдвэрээ дуулгахаар Рисийг дуудуулав.
- Ноён Рисийг Найроби руу яаралтай дуудсан Тэр хоёр дахь өдөр ирнэ гэж танд дуулгаарай гэсэн хэмээн Кэйт Эрлинг илтгээд, - Өөр хэн нэгнийг туслуулахаар дуудах уу? гэж асуув.
Элизабет бодолд автан,
- Ноён Алектай намайг холбоод өгөөч.
- Тэгье, Рофф авхай хэмээн Кэйт хэлснээ бага зэрэг түдгэлзсэнээ, - Цагдаагийн удирдах газраас танд илгээмж ирсэн. Тэнд эцгийн тань Шамон руу авч явсан эд зүйл байгаа.
Түүнд Сэмийн тухай дурсамж хүнд гарз, нөхөгдөшгүй хохирол амссаныг нь сэрдхийлгэн мэдрүүлэв.
- Цагдаагийнхан таны илгээсэн хүний гарт нь өгч чадаагүйдээ харамсаж, уучлал эрж байна. Түүнийг явж очиход тэд аль хэдийн наашаа замд гарсан байсан гэнэ.
Элизабет хөмсөг зангидан,
- Миний илгээсэн хүн гэнэ ээ?
- Тийм ээ, Шамон руу эцгийнхээ зүйлийг авчруулахаар илгээсэн тэр хүнд.
- Би хэнийг ч Шамон руу явуулаагүй шүү дээ.
Ээ дээ, энэ хүнд суртлын будлианыг яая дээ.
- Илгээмж хаа байна?
- Таны шүүгээнд хийсэн.
Илгээмжид нямбайлан хийсэн Сэмийн хувцас, нэг талд нь наалдамхай туузаар түлхүүр бэхлэн тогтоосон түгжээтэй, хавтгай хайрцаг байлаа. Энэ тухай Рисэд дуулгах хэрэгтэй гэснээ бүсгүй түүний явсныг нь гэнэт саналаа. За яахав, би ч хоёр өдөр амрахаар явах юм хойно. Тэрээр хайрцгийг дахин харснаа үүнд л Сэмийн хувийн зүйл нь байж таарах нь гэж бодлоо. Тэнд юу байгааг үзэх хэрэгтэй.
Кэйт Эрлинг утасдан,
- Рофф авхай, харамсалтай нь ноён Алек өрөөндөө алга гэв.
- Түүний нэр дээр над руу ярь гээд утсан мэдээ үлдээчих. Би Сардини дахь харшдаа байна. Мөн ноён Палацци, Гасснер, Мартель нарт дуулгана биз гэлээ.
Бүсгүй тэдэнд акцаа чөлөөтэй захиран худалдацгааж, фирмийг хэрхэхээ өөрсдөө мэдсүгэй хэмээн хэлнээ.
Элизабет эл амралтын өдрүүдийг тэсэн ядан хүлээсэнсэн. Харш нь түүний хувьд цор ганцаар хойч ирээдүйгээ айвуу тайван гэгч нь тунгаан бодох өвөрмөц маягийн хүр хорхойн үүр мэт хоргодох газар нь болжээ. Хорвоогийн үнэн мөнийг таньж ойлгоогүй байтал Элизабетын “үхэл” гэж хэлэхээс татгалзаад байгаа Сэмд тохиолдсон золгүй явдал, “Рофф ба хөвгүүд”- ийн хяналтын акцийг өв залгамжлан авсан, акцыг чөлөөтэй худалдах гэр бүлийнхний дарамт гэсэн хэрэг явдлууд ар араасаа цуварна. Эцэст нь дэлхийн тэн хагасыг дороо даран хэвтсэн концерн гэгч аварга том амьтныг хэрхэн барьж байх талаар бодох цаг болжээ.
Элизабет Сардини руу нисэхдээ нөгөө хавтгай хайрцгийг авч явав.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.12.16 12:45 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 716
яг сайхан амтанд нь ороод уншиж байтал дуусчих юмаа, энэ охин мөнгөний мөрөөдөл болсон ядуу хүргэдийнхээ үгэнд орчих вий дээ, бас тэр хайрцганд юу байгаа, шамон руу илгээсэн хүн ямар учиртайм болоо ...


Top
   
PostPosted: Feb.12.16 1:19 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 18.

Бүсгүй нисэх буудлаас таксийгаар явлаа. Ийшээ очих тухайгаа Элизабет хэнд ч дуулгаагүй тул харш цоожтой, эзгүй эл хуль оргино. Тэрээр түлхүүрээр үүдээ нээн танил уужим үүдний өрөөнд ороход эндээс хаашаа ч яваагүй мэт санагдаж, гэрээ хичнээн их санаснаа сая л ойлголоо. Чухам энэ харшид өнгөрүүлсэн хүүхэд нас нь аз жаргалтай байсан мэт бодогдон, хэдэн арван зарц үйлчлэгчид тус тусын ажил үүргээ гүйцэтгэн энд тэндгүй ид оволзон байдаг харшдаа ганцаар холхих нь нэг л хачин. Тэрээр одоо орь ганцаараа болжээ. Урьд нь ч ганцаараа байсан даа.
Сэмийн хайрцгийг үүдний өрөөнд орхиод чемоданаа аван дээш гарлаа. Олон жилийн дадсан зангаар шууд өөрийнхөө өрөөг чиглэсэн ч замынхаа дунд гэнэт зогсов. Гудмын эсрэг талд эцгийнх өрөө байх ажээ. Тэнд хэн ч байхгүй гэдгийг мэдсэн хэрнээ бүсгүй гэдрэг эргэн эцгийнхээ өрөөг чиглэн алхалж, удмаа дуурайсан зан нь тасалгаанд эцэг нь байхыг олж харан, дууг нь сонсохсон гэж горьдон үүдийг алгуур нээн дотогш шагайж харав.
Элизабетыг сүүлийн удаа явсан тэр цагаас хойш тасалгаанд юу ч өөрчлөгдөөгүй, хоёр хүний өргөн ор, гоёмсог шургуулгатай шүүгээ, тольтой гоо сайхны ширээ, ханын зуухны дэргэд дэртэй буйдан, хоёр тохилог сандал нь хуучин байрандаа, өрөө нь эзэн үгүй хоосон байлаа. Элизабет чемоданаа шалан дээр тавиад цонх руу очвол хөшгийг жимбийтэл татсан нь намар цагийн оройн нарыг халхалжээ. Бүсгүй цонхоо цэлийтэл нээхэд уулархаг нутгийн намрын сэнгэнэсэн агаар тасалгаа дүүрэв. Одоо тэр энэ өрөөнд амарч унтана.
Элизабет доош буун номын санд орон арьсаар бүрсэн буйдан сандалд суун бодолд автав. Рис эцэгтэй нь ажил хэрэг хэлэлцэхдээ голдуу энэ буйдан дээр суудагсан.
Рисийн тухай дурсмагц бүсгүй түүнийг энд дэргэд нь байхыг ямар их хүснэ вэ. Париж орсныхоо дараа залуу түүнийг сургуульд нь хүргэж өгсөн тэр нэгэн шөнө “Хатагтай Рис Уильямз” хэмээн мөрөөдөн бичиж байснаа эргэн санасан бүсгүй догдолсондоо ширээ рүү ухасхийн очин үзэг аваад: “Хатагтай Рис Уильямз” гэж бичсэнээ: “Би яаж тэнэглээд байгаа юм болоо?” хэмээн бодлоо.
Тэр Рисийн тухай бодлоосоо салахыг хичээвч ганцаардлаас ангижруулан бүлээцүүлдэг тул тийм ч амар салж өгсөнгүй. Бүсгүй босон мод түлдэг хуучин загварын пийшинтэй гал зуухны өрөөнд очин хөргөгч нээвэл хов хоосон. Хоосон байхыг нь харсан Элизабет гэнэт өлссөнөө мэдрэн эргэнэгийг ухан хоёр лааз консерв, хагас лааз кофе, задлаагүй боодол жигнэмэг гаргаж ирлээ. Амралтаа энд өнгөрөөе гэж бодож байгаа бол идэх уух юмны талаар бодох хэрэгтэй хэмээн Элизабет бодоод хот руу орохын оронд Калиди-Вольпе зах орон хэдэн хоногийн хэрэгтэй хүнсээ цуглуулахаар шийдэн ойр зуурхан хэрэглэдэг жижигхэн жийп машин нь саравчинд байгаа эсэхийг үзэхээр арын хаалгыг нээн харвал машин байдаг байрандаа урьдын адил зогсож байв. Тэрээр эргэн гал зуухны өрөөнд ирж хананд өлгөөтэй байх гогцоонд хэлхэн, тус бүрд нь хаяг дүүжилсэн багц түлхүүрүүдээс машиныхаа түлхүүрийг аван саравч рүү явж очив. Бензин байгаа болов уу! Бүсгүй түлхүүрийг зоон эргүүлтэл машин тэр даруй хүрчигнэн асах нь тэр. Бурхны минь аврал, нэг асуудал ч гэхнээ төвөггүй байгаа нь яамай даа! Бүсгүй өглөө хот орон хэрэгтэй хүнсээ цуглуулах болно.
Бүсгүй гэдрэг эргэн байшиндаа орон хавтанцраар өвч бүрсэн зочны өрөөгөөр явах зуур хоосон хөндий байрны анир чимээгүйд тод сонсогдох алхаагаа чагнан ганцаардан байгаагаа бас дахин мэдэрчээ. Бүсгүй Алек руу яримаар санагдаад бодож амжихын зуургүй харилцуур утасны хонх огцом хангинан дуугарч, түүнийг цочоолоо. Тэр утас тийш очиж харилцуурыг аваад,
- Байна уу? гэв.
- Элизабет аа, би Алек байна.
Элизабет тачигнатал хөхөрлөө.
- Инээгээд байх юу байна?
- Хэрэв би чамд үнэнээ хэлбэл чи итгэхгүй дээ. Чи хаа байна?
- Глостерт.
Элизабет түүнтэй даруй уулзах фирмтэй холбоотой өөрийн шийдвэрээ түүнд хэлэх тэсгэлгүй хүсэлд автжээ. Гэхдээ утсаар биш л дээ.
- Алек, би чамаас нэг тус хүсч болох уу?
- Болно гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ.
- Чи амралтаараа наашаа хүрээд ирж чадах уу? Надад чамтай ярих юм байна.
Агшин төдий дуугүй байсны эцэст тэр,
- Мэдээж чадна гэлээ.
Товлосон уулзалтаа бүгдийг хойшлуулах зохисгүй хэрэг гэж ганц үг дуугаралгүй, ердөө “мэдээж чадна” хэмээн хэлэх нь Алекийн эрхэм чанар байлаа.
Элизабет хүчлэн биеэ албадаж,
- Вивианыг авч ирэхээ мартав аа гэв.
- Тэр очиж чадахгүй л болов уу. Тэр...тэр тун завгүй байгаа. Маргааш өглөө очъё, тэгэх үү?
- За тэгье, ирэх цагаа надад хэлээч, би чамайг онгоцны буудал дээр тосъё.
- Таксийгаар яваад очвол дээр биз дээ.
- За яахав, чинийхээр болог. Баярлалаа, Алек аа. Тун их баярлалаа.
Бүсгүй харилцуураа тавиад ганцаардлыг мэдрэхээ больжээ.
Тэрээр үнэн зөв шийд гаргасан гэдгээ мэдэж байв. Сэм залгамжлагчаа ч тодруулж амжилгүй гэнэт нас нөгчсөнөөс л тэр түүний байр сууринд суучхаад байгаа нь энэ.
“Рофф ба хөвгүүд”-ийн дараагийн ерөнхийлөгч нь хэн болох бол доо хэмээн бүсгүй бодлоо. Зөвлөл шийднэ биз. Тэрээр Сэмийн нүдээр энэ шийдвэрийг нэгэнтээ тунгаан бодвол хамгийн түрүүнд түүний толгойд Рис Уильямзын нэр орж ирэв. Бусад нь өөр өөрийн салбараа сайн мэддэг бол Рис концерн даяарх хамаг сайн, муу нууцыг тов тодорхой мэддэг.
Тэрээр чадварлаг, хөдөлгөөнтэй хүн. Гэвч тэр ерөнхийлөгч болж чадахгүй. Рис Уильямз Роффынх биш, эсвэл Роффын хэн нэгэнтэй гэрлээгүй цагт тэр Зөвлөлийн гишүүн ч болж чадахгүй.
Элизабет үүдний танхим руу явах зуур харш руу авчирсан хавтгай хайрцаг тавьсан газар нь байхыг олж харав. Түүнийг онгойлгох уу? Эсвэл өглөө Алект өгөөд, энэ хэргийг дуусгавар болгох уу. Гэтэл тэнд зөвхөн эцэгтэй нь холбоотой хувийн юм байж болох юм биш үү? Бүсгүй хайрцгийг авч, номын санд орж эцгийнхээ ажлын ширээн дээр тавиад, түлхүүрийг нь хуулан авч цоожийг онгойлгов. Дотор нь - томоос том битүүмжилсэн дугтуй байлаа. Дугтуйг задлавал,
НОЁН СЭМ РОФФОД
МАШ НУУЦ
НЭГ ХУВЬ
гэсэн том үсгээр хаягласан картон хавтас бүхий машиндсан хэдэн хуудас байлаа.
Гарын үсэг ч үгүй ямар нэг тайлан илтгэл бололтой. Элизабет хэн түүнийг бичсэн болохыг нь хайгаад хайгаад олсонгүй. Тэр нүдээрээ гүйлгэн нэг харснаа, хөмсөг зангидан эхнээс нь тун анхааралтай хянуур дахин уншлаа. Дараа нь бүр зогсон нүдэндээ ч итгэхээ байв. Ингээд бүсгүй буйдан тийш очин гутлаа тайлан хөлөө ачин тухлан суугаад эхнээс нь дахин нэг ч үг гээлгүй уншаад хамаг биеийг нь айдас нөмрөн авав. Энэ нь өнгөрсөн жил зар тараад байсан үйл явдлын үр дүнгийн тухай маш нууц, хачин тайлан байлаа.
Чилид “Рофф ба хөвгүүд’’-ын нэгэн химийн үйлдвэр дэлбэрч тонн хорт бодис 10 кв миль талбайд цацагджээ. Хэдэн арван хүн үхэж, хэдэн зуун хүн ямар нэг хэмжээгээр хордон эмнэлэгт хэвтэн эмчлэгджээ. Мал, ургамал хордон сүйрч бараг бүтэн дүүргийг нүүн шилжүүлэх хэрэг гарч, “Рофф ба хөвгүүд”-д хэдэн зуун сая долларын нэхэмжилсэн зарга үүсэв. Гэтэл хамгийн аймшигтай нь энэ дэлбэрэлт нь санамсаргүй биш зориудаар дэлбэлжээ. Энэ тайланд уг будлианыг: “Чилийн засгийн газрын комиссоос явуулсан мөрдөн байцаалт тун хуумгай явагдсан байна. Баян концерн, ард түмэн ядуу тул концерн төлөг гэсэн албан ёсны таамаглал гаргасан байна. Энэ акт нь нэрд гараагүй эсвэл нэр нь үл мэдэгдэх хэсэг хүмүүсээс бүрдсэн групп дэлбэрэлтийг ашиглах зорилгоор санаатай үйлдсэн гэдэгт комисс эргэлзэхгүй байна”. Урьдаас тааварласан буруу таамаглалтай холбоотой дэлбэрэлтийн бодит шалтгааныг шинжлэх боломжгүй гэдэгт комиссын гишүүд эргэлзэхгүй байна” гэжээ.
Элизабет энэ дэлбэрэлтийг санаж байлаа. Сонин сэтгүүл даяар амь үрэгдэгсдийн аймшигтай зургийг гарган, дэлхийн бүх хэвлэлийнхэн хүний зовлонд тоомжиргүй хандлаа хэмээн “Рофф ба хөвгүүд” фирм рүү дайрцгаан концерныг буруутгаж байсан сан. Олон нийтийн дунд фирмийн нэр хүнд илт алдагджээ.
Тайлангийн дараагийн хэсэг нь “Рофф ба хөвгүүд”-ын эрдэмтдийн хэдэн жилийн турш хийсэн шинжлэх ухааны туршилтын тухай байлаа. Энд асар их боломжтой туршилтуудаас дөрвөн төслийг онцлон тэмдэглэжээ. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд тавин сая долларын зардал гарах ба "Рофф ба хөвгүүд”-ын өрсөлдөгч фирмүүдээс түрүүлэн, эл дөрвөн эмийг бэлтгэсэн патентаа нийтэд зарлах тухай бичжээ. Тайланд: ‘ Аль нэг нь бусдын бүтээлтэй давхцахыг таамаглахын эцэсгүй, хэдэн арван компанийн хүрээнд үр дүн давхцахыг үгүйсгэхгүй. Гэтэл хэдхэн сарын дотор дөрвөн ийм тохиолдол давхацна гэдэг “Рофф ба хөвгүүд”- ын ажилчдын хэн нэг нь өрсөлдөгч фирмүүдэд судалгааны материалыг өгсөн эсвэл зарсан байж болно гэсэн санаа төрж байна Дээд зэргийн нууцлалтай, харилцан адилгүй өөр лабораторийн орчинд явагдаж буй нууц задрахаас бүрэн хамгаалагдсан байхад өрсөлдөгчид фирмийн нууц баримтанд хүрсний буруутныг бид “Рофф ба хөвгүүд”- ийн концернын удирдлага дахь хариуцлагатай байр суурь бүхий нэг юм уу хэсэг хүн байна гэж үзэж байна” гэжээ. Үүгээр зогссонгүй,
Хортой ангиллын эм буруу хаяг шошготойгоор худалдагдахаар илгээжээ. Үүнийг илрүүлэхээс өмнө нилээд хэдэн хүн үхжээ. Хэвлэлийнхэн хүний амь насанд хайхрамжгүй хандсан хэмээн мөн л концерныг буруутгаж байна. Энэ ангиллын эм хэрхэн буруу шошготой болсныг илрүүлж чадаагүй байна
Хамгаалалт бүхий лабораториос үхлийн аюултай хор алдагдсан Цагийн дараа гэхэд нэгэн үл мэдэгдэх хүн сонины редакцад энэ тухай мэдэгдэж сонингууд тэр даруй бөөн шуугиан босгож иржээ.
Богино өдөр шувтарч шөнийн харанхуй нэлэнхүйеэ нөмрөн авахад агаар сэрүү татан сэвэлзэв. Өрөө харанхуй оргиход бүсгүй ширээний чийдэн асаан айдаст автан үргэлжлүүлэн уншин суув.
Тайлангийн албархаг өнгө аяс айдас түгшүүрийг нууж эс чадна. Хэн нэг нь “Рофф ба хөвгүүд”-д дээд зэргийн гарз учруулах, тэр ч бүү хэл тэднийг устгахыг шаргуу оролдож буй нь илт. Дээгүүр албан тушаалтнуудын хэн нэг.
Хамгийн сүүлийн хуудсан дээр эцэг нь нямбай гаргацтай гэгч нь: “Надад шахалт үзүүлж байна. Зорилго нь Акцыг чөлөөтэй худалдахыг зөвшөөрөхийг тулгаж байх шив! Адгийн шаарыг олохсон" гэж бичжээ.
Сүүлийн үед Сэм нэг л сэтгэл түгшсэн янзтай байх болсныг, эцэст нь энэ гэнэтийн учир битүүлэг явдал болсныг бүсгүй эргэн санав. Элизабет чухам хэнд итгэж болохыг мэдэхээ байлаа.
Элизабет “Ганцхан хувь” гэсэн эхний нүүрийг дахин нэг харлаа.
Мөрдлөг агентлагтай ямар ч хамааралгүй явагдсан гэдэгт бүсгүй итгэлтэй байв. Тиймээс энэ тайлангийн тухай Сэмээс өөр хэн ч мэдэхгүй байсан. Харин одоо түүнээс өөр хэн ч мэдэхгүй. Гэмт хэрэгтэн сэжиглэгдэж байгаа гэдгээ огт гадарлаагүй яваа. Сэм түүний хэн болохыг мэдсэн болов уу? Золгүй явдлаасаа өмнө түүнтэй уулзаа болов уу? Элизабет энэ бүхнийг тааж ядна. Тэдний дунд урвагч шургалан орж ирсэн гэдэгт бүсгүй бүрэн итгэлтэй боллоо.
Дээгүүр албан тушаалтнуудын хэн нэг.
Хэнд ч, фирмийн аль ч салбарт цохилт өгөх боломж байхгүй. Үүний тулд Сэм фирмийн гэр бүлийн хяналтаас гаргах оролдлогын эсрэг эрс хатуу зогсож байсан юм болов уу? Тэр эхлээд урван тэрслэгчийг илрүүлэн барьж авахыг хүссэн байж болох уу? Концерныг хараанаас алдах л юм бол тэрээр ямар ч нууц лавлагааг мэдэж чадахаа болино, учир нь мөрдлөгийн алхам бүрийг Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнтэй зөвших хэрэг гарна.
Элизабет Зөвлөлийн бүх гишүүд түүнээс акцийг чөлөөтэй худалдахыг шаардаж байсан хурлыг эргэн санав. Тэд бүгдээрээ амь тавин тэмцэж байсан.
Утасны хонх чангаар хангинан дуугарч түүнийг цочооход бүсгүй гэнэт гэртээ гав ганцаар байгаагаа анх удаа л ойлголоо. Бүсгүй утас тийш очин харилцуур аван,
- Байна уу? гэв.
- Лиз уу? Чамайг надтай яаралтай уулзъя гэж дөнгөж сая хэллээ.
Элизабет түүний дууг сонсоод туйлгүй баярлан яах гэж түүнтэй уулзах гэж байснаа гэнэт санав. Акцийн чөлөөт худалдааг зөвшөөрөн гарын үсэг зурахад бэлэн байна гэж хэлэх гэж байсан. Гэтэл ахар цөөн хэдэн цагийн дотор бүх юм өөрчлөгдлөө. Элизабет хуланц эцэг Сэмюэлийнх нь хөрөг өлгөөтэй байх үүдний танхим тийш харав. Тэр фирмийг үндэслэн байгуулж, амьдралынхаа эцсийг мөчийг хүртэл хүүхдүүдийнхээ төлөө тэмцсэн. Харин эцэг нь фирмийг бүтцээр нь өөрчлөн корпорац болгон түүний төлөө амьдралаа, амиа зориулсан.
- Рис ээ,би хоёр дахь өдрийн хоёр цагт зөвлөлийг хуралдуулах гэсэн юм. Бүгдэд нь зарлаарай.
- Хоёр дахь өдрийн хоёр цагт гэж Рис хэлснээ,
- Өөр юм байна уу? гэлээ.
- Байхгүй гэснээ Элизабет удтал дуугүй байсны эцэст,
- Ингээд болоо. Баярлалаа гэв.
Бүсгүй харилцуураа алгуур тавилаа. Одоо бүгдийн эсрэг зогсох түүний ээлж нэгэнт иржээ.
Тэр эцгийнхээ хамт өндөр ууланд гарчээ.
“Доошоо битгий хараарай!” хэмээн эцэг нь зогсоо зайгүй хэлэхэд бүсгүй түүнийг эс сонстол толгой нь эргэн хальтчих шахвал, түүний эгц дор хэдэн зуун метрийн тэртээд үргэлжлэх ёроолгүй, харанхуй ангал харагдав. Тэнгэр хүржгэнэн дуугарч, цахилгаан гялсхийн цахилав. Сэмийн олсыг цахилгаан дайран гэнэт гал авалцан тасчиж, эцэг нь ангал руу уналаа. Агаарт хий тонгорцоглон доошоо эрчээ аван унах зуур дуу тавин хашгирах эцгийнх нь дуу, түүний араас чарлах бүсгүйн дуу аянга цахилгааны нүргээнд дарагдан үл сонсогдоно.
Элизабет зүрх нь оволзтол хүчтэй цохилон, хамаг бие нь хөлөрчихсөн сэрлээ. Цахилгаан цахилан, тэнгэр тас нясхийн дуугарч гадаа аадар шаагин орж, тагтны онгорхой хаалгаар бороо шавшиж байв. Элизабет орноосоо үсрэн босоод тагтны хаалгыг хаан, цонхоор харвал тэнгэр тэр чигээрээ хар бараан үүлээр бүрхэн, үе үе цахилгааны тахир мухар зурвас тодрон гялалзана.
Нүдний нь өмнүүр аймшигт зүүд нь жирсхийн орж ирлээ.
Өглөө болоход аадар бороо хэдийн намдаж, шиврээ бороо уйлагнан байх нь Алекийг арал руу ирэхэд саад болохгүй биз хэмээн Элизабет найдна. Нөгөө тайланг уншсаны дараа бүсгүй хэн нэгэнтэй бодлоо хуваалцмаар санагдаад байжээ. Гэвч одоохондоо хүний сониуч харцнаас далдхан шиг, цамхагт тасалгаанд сейф бий, тайланг тийш нь хийнэ. Элизабет усанд орчхоод хуучин углаа цамц, элэгдсэн жийнсээ өмсөөд тайланг авахаар номын сан руу очлоо.
Гэтэл тайлан номын санд байсангүй.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.12.16 3:31 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Feb.12.16 3:28 pm
Posts: 5
||someone|| wrote:
Unench gants uns :brows: higch :D


Top
   
PostPosted: Feb.12.16 3:32 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Feb.12.16 3:28 pm
Posts: 5
||someone|| wrote:
Бүлэг 18.

Бүсгүй нисэх буудлаас таксийгаар явлаа. Ийшээ очих тухайгаа Элизабет хэнд ч дуулгаагүй тул харш цоожтой, эзгүй эл хуль оргино. Тэрээр түлхүүрээр үүдээ нээн танил уужим үүдний өрөөнд ороход эндээс хаашаа ч яваагүй мэт санагдаж, гэрээ хичнээн их санаснаа сая л ойлголоо. Чухам энэ харшид өнгөрүүлсэн хүүхэд нас нь аз жаргалтай байсан мэт бодогдон, хэдэн арван зарц үйлчлэгчид тус тусын ажил үүргээ гүйцэтгэн энд тэндгүй ид оволзон байдаг харшдаа ганцаар холхих нь нэг л хачин. Тэрээр одоо орь ганцаараа болжээ. Урьд нь ч ганцаараа байсан даа.
Сэмийн хайрцгийг үүдний өрөөнд орхиод чемоданаа аван дээш гарлаа. Олон жилийн дадсан зангаар шууд өөрийнхөө өрөөг чиглэсэн ч замынхаа дунд гэнэт зогсов. Гудмын эсрэг талд эцгийнх өрөө байх ажээ. Тэнд хэн ч байхгүй гэдгийг мэдсэн хэрнээ бүсгүй гэдрэг эргэн эцгийнхээ өрөөг чиглэн алхалж, удмаа дуурайсан зан нь тасалгаанд эцэг нь байхыг олж харан, дууг нь сонсохсон гэж горьдон үүдийг алгуур нээн дотогш шагайж харав.
Элизабетыг сүүлийн удаа явсан тэр цагаас хойш тасалгаанд юу ч өөрчлөгдөөгүй, хоёр хүний өргөн ор, гоёмсог шургуулгатай шүүгээ, тольтой гоо сайхны ширээ, ханын зуухны дэргэд дэртэй буйдан, хоёр тохилог сандал нь хуучин байрандаа, өрөө нь эзэн үгүй хоосон байлаа. Элизабет чемоданаа шалан дээр тавиад цонх руу очвол хөшгийг жимбийтэл татсан нь намар цагийн оройн нарыг халхалжээ. Бүсгүй цонхоо цэлийтэл нээхэд уулархаг нутгийн намрын сэнгэнэсэн агаар тасалгаа дүүрэв. Одоо тэр энэ өрөөнд амарч унтана.
Элизабет доош буун номын санд орон арьсаар бүрсэн буйдан сандалд суун бодолд автав. Рис эцэгтэй нь ажил хэрэг хэлэлцэхдээ голдуу энэ буйдан дээр суудагсан.
Рисийн тухай дурсмагц бүсгүй түүнийг энд дэргэд нь байхыг ямар их хүснэ вэ. Париж орсныхоо дараа залуу түүнийг сургуульд нь хүргэж өгсөн тэр нэгэн шөнө “Хатагтай Рис Уильямз” хэмээн мөрөөдөн бичиж байснаа эргэн санасан бүсгүй догдолсондоо ширээ рүү ухасхийн очин үзэг аваад: “Хатагтай Рис Уильямз” гэж бичсэнээ: “Би яаж тэнэглээд байгаа юм болоо?” хэмээн бодлоо.
Тэр Рисийн тухай бодлоосоо салахыг хичээвч ганцаардлаас ангижруулан бүлээцүүлдэг тул тийм ч амар салж өгсөнгүй. Бүсгүй босон мод түлдэг хуучин загварын пийшинтэй гал зуухны өрөөнд очин хөргөгч нээвэл хов хоосон. Хоосон байхыг нь харсан Элизабет гэнэт өлссөнөө мэдрэн эргэнэгийг ухан хоёр лааз консерв, хагас лааз кофе, задлаагүй боодол жигнэмэг гаргаж ирлээ. Амралтаа энд өнгөрөөе гэж бодож байгаа бол идэх уух юмны талаар бодох хэрэгтэй хэмээн Элизабет бодоод хот руу орохын оронд Калиди-Вольпе зах орон хэдэн хоногийн хэрэгтэй хүнсээ цуглуулахаар шийдэн ойр зуурхан хэрэглэдэг жижигхэн жийп машин нь саравчинд байгаа эсэхийг үзэхээр арын хаалгыг нээн харвал машин байдаг байрандаа урьдын адил зогсож байв. Тэрээр эргэн гал зуухны өрөөнд ирж хананд өлгөөтэй байх гогцоонд хэлхэн, тус бүрд нь хаяг дүүжилсэн багц түлхүүрүүдээс машиныхаа түлхүүрийг аван саравч рүү явж очив. Бензин байгаа болов уу! Бүсгүй түлхүүрийг зоон эргүүлтэл машин тэр даруй хүрчигнэн асах нь тэр. Бурхны минь аврал, нэг асуудал ч гэхнээ төвөггүй байгаа нь яамай даа! Бүсгүй өглөө хот орон хэрэгтэй хүнсээ цуглуулах болно.
Бүсгүй гэдрэг эргэн байшиндаа орон хавтанцраар өвч бүрсэн зочны өрөөгөөр явах зуур хоосон хөндий байрны анир чимээгүйд тод сонсогдох алхаагаа чагнан ганцаардан байгаагаа бас дахин мэдэрчээ. Бүсгүй Алек руу яримаар санагдаад бодож амжихын зуургүй харилцуур утасны хонх огцом хангинан дуугарч, түүнийг цочоолоо. Тэр утас тийш очиж харилцуурыг аваад,
- Байна уу? гэв.
- Элизабет аа, би Алек байна.
Элизабет тачигнатал хөхөрлөө.
- Инээгээд байх юу байна?
- Хэрэв би чамд үнэнээ хэлбэл чи итгэхгүй дээ. Чи хаа байна?
- Глостерт.
Элизабет түүнтэй даруй уулзах фирмтэй холбоотой өөрийн шийдвэрээ түүнд хэлэх тэсгэлгүй хүсэлд автжээ. Гэхдээ утсаар биш л дээ.
- Алек, би чамаас нэг тус хүсч болох уу?
- Болно гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ.
- Чи амралтаараа наашаа хүрээд ирж чадах уу? Надад чамтай ярих юм байна.
Агшин төдий дуугүй байсны эцэст тэр,
- Мэдээж чадна гэлээ.
Товлосон уулзалтаа бүгдийг хойшлуулах зохисгүй хэрэг гэж ганц үг дуугаралгүй, ердөө “мэдээж чадна” хэмээн хэлэх нь Алекийн эрхэм чанар байлаа.
Элизабет хүчлэн биеэ албадаж,
- Вивианыг авч ирэхээ мартав аа гэв.
- Тэр очиж чадахгүй л болов уу. Тэр...тэр тун завгүй байгаа. Маргааш өглөө очъё, тэгэх үү?
- За тэгье, ирэх цагаа надад хэлээч, би чамайг онгоцны буудал дээр тосъё.
- Таксийгаар яваад очвол дээр биз дээ.
- За яахав, чинийхээр болог. Баярлалаа, Алек аа. Тун их баярлалаа.
Бүсгүй харилцуураа тавиад ганцаардлыг мэдрэхээ больжээ.
Тэрээр үнэн зөв шийд гаргасан гэдгээ мэдэж байв. Сэм залгамжлагчаа ч тодруулж амжилгүй гэнэт нас нөгчсөнөөс л тэр түүний байр сууринд суучхаад байгаа нь энэ.
“Рофф ба хөвгүүд”-ийн дараагийн ерөнхийлөгч нь хэн болох бол доо хэмээн бүсгүй бодлоо. Зөвлөл шийднэ биз. Тэрээр Сэмийн нүдээр энэ шийдвэрийг нэгэнтээ тунгаан бодвол хамгийн түрүүнд түүний толгойд Рис Уильямзын нэр орж ирэв. Бусад нь өөр өөрийн салбараа сайн мэддэг бол Рис концерн даяарх хамаг сайн, муу нууцыг тов тодорхой мэддэг.
Тэрээр чадварлаг, хөдөлгөөнтэй хүн. Гэвч тэр ерөнхийлөгч болж чадахгүй. Рис Уильямз Роффынх биш, эсвэл Роффын хэн нэгэнтэй гэрлээгүй цагт тэр Зөвлөлийн гишүүн ч болж чадахгүй.
Элизабет үүдний танхим руу явах зуур харш руу авчирсан хавтгай хайрцаг тавьсан газар нь байхыг олж харав. Түүнийг онгойлгох уу? Эсвэл өглөө Алект өгөөд, энэ хэргийг дуусгавар болгох уу. Гэтэл тэнд зөвхөн эцэгтэй нь холбоотой хувийн юм байж болох юм биш үү? Бүсгүй хайрцгийг авч, номын санд орж эцгийнхээ ажлын ширээн дээр тавиад, түлхүүрийг нь хуулан авч цоожийг онгойлгов. Дотор нь - томоос том битүүмжилсэн дугтуй байлаа. Дугтуйг задлавал,
НОЁН СЭМ РОФФОД
МАШ НУУЦ
НЭГ ХУВЬ
гэсэн том үсгээр хаягласан картон хавтас бүхий машиндсан хэдэн хуудас байлаа.
Гарын үсэг ч үгүй ямар нэг тайлан илтгэл бололтой. Элизабет хэн түүнийг бичсэн болохыг нь хайгаад хайгаад олсонгүй. Тэр нүдээрээ гүйлгэн нэг харснаа, хөмсөг зангидан эхнээс нь тун анхааралтай хянуур дахин уншлаа. Дараа нь бүр зогсон нүдэндээ ч итгэхээ байв. Ингээд бүсгүй буйдан тийш очин гутлаа тайлан хөлөө ачин тухлан суугаад эхнээс нь дахин нэг ч үг гээлгүй уншаад хамаг биеийг нь айдас нөмрөн авав. Энэ нь өнгөрсөн жил зар тараад байсан үйл явдлын үр дүнгийн тухай маш нууц, хачин тайлан байлаа.
Чилид “Рофф ба хөвгүүд’’-ын нэгэн химийн үйлдвэр дэлбэрч тонн хорт бодис 10 кв миль талбайд цацагджээ. Хэдэн арван хүн үхэж, хэдэн зуун хүн ямар нэг хэмжээгээр хордон эмнэлэгт хэвтэн эмчлэгджээ. Мал, ургамал хордон сүйрч бараг бүтэн дүүргийг нүүн шилжүүлэх хэрэг гарч, “Рофф ба хөвгүүд”-д хэдэн зуун сая долларын нэхэмжилсэн зарга үүсэв. Гэтэл хамгийн аймшигтай нь энэ дэлбэрэлт нь санамсаргүй биш зориудаар дэлбэлжээ. Энэ тайланд уг будлианыг: “Чилийн засгийн газрын комиссоос явуулсан мөрдөн байцаалт тун хуумгай явагдсан байна. Баян концерн, ард түмэн ядуу тул концерн төлөг гэсэн албан ёсны таамаглал гаргасан байна. Энэ акт нь нэрд гараагүй эсвэл нэр нь үл мэдэгдэх хэсэг хүмүүсээс бүрдсэн групп дэлбэрэлтийг ашиглах зорилгоор санаатай үйлдсэн гэдэгт комисс эргэлзэхгүй байна”. Урьдаас тааварласан буруу таамаглалтай холбоотой дэлбэрэлтийн бодит шалтгааныг шинжлэх боломжгүй гэдэгт комиссын гишүүд эргэлзэхгүй байна” гэжээ.
Элизабет энэ дэлбэрэлтийг санаж байлаа. Сонин сэтгүүл даяар амь үрэгдэгсдийн аймшигтай зургийг гарган, дэлхийн бүх хэвлэлийнхэн хүний зовлонд тоомжиргүй хандлаа хэмээн “Рофф ба хөвгүүд” фирм рүү дайрцгаан концерныг буруутгаж байсан сан. Олон нийтийн дунд фирмийн нэр хүнд илт алдагджээ.
Тайлангийн дараагийн хэсэг нь “Рофф ба хөвгүүд”-ын эрдэмтдийн хэдэн жилийн турш хийсэн шинжлэх ухааны туршилтын тухай байлаа. Энд асар их боломжтой туршилтуудаас дөрвөн төслийг онцлон тэмдэглэжээ. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд тавин сая долларын зардал гарах ба "Рофф ба хөвгүүд”-ын өрсөлдөгч фирмүүдээс түрүүлэн, эл дөрвөн эмийг бэлтгэсэн патентаа нийтэд зарлах тухай бичжээ. Тайланд: ‘ Аль нэг нь бусдын бүтээлтэй давхцахыг таамаглахын эцэсгүй, хэдэн арван компанийн хүрээнд үр дүн давхцахыг үгүйсгэхгүй. Гэтэл хэдхэн сарын дотор дөрвөн ийм тохиолдол давхацна гэдэг “Рофф ба хөвгүүд”- ын ажилчдын хэн нэг нь өрсөлдөгч фирмүүдэд судалгааны материалыг өгсөн эсвэл зарсан байж болно гэсэн санаа төрж байна Дээд зэргийн нууцлалтай, харилцан адилгүй өөр лабораторийн орчинд явагдаж буй нууц задрахаас бүрэн хамгаалагдсан байхад өрсөлдөгчид фирмийн нууц баримтанд хүрсний буруутныг бид “Рофф ба хөвгүүд”- ийн концернын удирдлага дахь хариуцлагатай байр суурь бүхий нэг юм уу хэсэг хүн байна гэж үзэж байна” гэжээ. Үүгээр зогссонгүй,
Хортой ангиллын эм буруу хаяг шошготойгоор худалдагдахаар илгээжээ. Үүнийг илрүүлэхээс өмнө нилээд хэдэн хүн үхжээ. Хэвлэлийнхэн хүний амь насанд хайхрамжгүй хандсан хэмээн мөн л концерныг буруутгаж байна. Энэ ангиллын эм хэрхэн буруу шошготой болсныг илрүүлж чадаагүй байна
Хамгаалалт бүхий лабораториос үхлийн аюултай хор алдагдсан Цагийн дараа гэхэд нэгэн үл мэдэгдэх хүн сонины редакцад энэ тухай мэдэгдэж сонингууд тэр даруй бөөн шуугиан босгож иржээ.
Богино өдөр шувтарч шөнийн харанхуй нэлэнхүйеэ нөмрөн авахад агаар сэрүү татан сэвэлзэв. Өрөө харанхуй оргиход бүсгүй ширээний чийдэн асаан айдаст автан үргэлжлүүлэн уншин суув.
Тайлангийн албархаг өнгө аяс айдас түгшүүрийг нууж эс чадна. Хэн нэг нь “Рофф ба хөвгүүд”-д дээд зэргийн гарз учруулах, тэр ч бүү хэл тэднийг устгахыг шаргуу оролдож буй нь илт. Дээгүүр албан тушаалтнуудын хэн нэг.
Хамгийн сүүлийн хуудсан дээр эцэг нь нямбай гаргацтай гэгч нь: “Надад шахалт үзүүлж байна. Зорилго нь Акцыг чөлөөтэй худалдахыг зөвшөөрөхийг тулгаж байх шив! Адгийн шаарыг олохсон" гэж бичжээ.
Сүүлийн үед Сэм нэг л сэтгэл түгшсэн янзтай байх болсныг, эцэст нь энэ гэнэтийн учир битүүлэг явдал болсныг бүсгүй эргэн санав. Элизабет чухам хэнд итгэж болохыг мэдэхээ байлаа.
Элизабет “Ганцхан хувь” гэсэн эхний нүүрийг дахин нэг харлаа.
Мөрдлөг агентлагтай ямар ч хамааралгүй явагдсан гэдэгт бүсгүй итгэлтэй байв. Тиймээс энэ тайлангийн тухай Сэмээс өөр хэн ч мэдэхгүй байсан. Харин одоо түүнээс өөр хэн ч мэдэхгүй. Гэмт хэрэгтэн сэжиглэгдэж байгаа гэдгээ огт гадарлаагүй яваа. Сэм түүний хэн болохыг мэдсэн болов уу? Золгүй явдлаасаа өмнө түүнтэй уулзаа болов уу? Элизабет энэ бүхнийг тааж ядна. Тэдний дунд урвагч шургалан орж ирсэн гэдэгт бүсгүй бүрэн итгэлтэй боллоо.
Дээгүүр албан тушаалтнуудын хэн нэг.
Хэнд ч, фирмийн аль ч салбарт цохилт өгөх боломж байхгүй. Үүний тулд Сэм фирмийн гэр бүлийн хяналтаас гаргах оролдлогын эсрэг эрс хатуу зогсож байсан юм болов уу? Тэр эхлээд урван тэрслэгчийг илрүүлэн барьж авахыг хүссэн байж болох уу? Концерныг хараанаас алдах л юм бол тэрээр ямар ч нууц лавлагааг мэдэж чадахаа болино, учир нь мөрдлөгийн алхам бүрийг Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнтэй зөвших хэрэг гарна.
Элизабет Зөвлөлийн бүх гишүүд түүнээс акцийг чөлөөтэй худалдахыг шаардаж байсан хурлыг эргэн санав. Тэд бүгдээрээ амь тавин тэмцэж байсан.
Утасны хонх чангаар хангинан дуугарч түүнийг цочооход бүсгүй гэнэт гэртээ гав ганцаар байгаагаа анх удаа л ойлголоо. Бүсгүй утас тийш очин харилцуур аван,
- Байна уу? гэв.
- Лиз уу? Чамайг надтай яаралтай уулзъя гэж дөнгөж сая хэллээ.
Элизабет түүний дууг сонсоод туйлгүй баярлан яах гэж түүнтэй уулзах гэж байснаа гэнэт санав. Акцийн чөлөөт худалдааг зөвшөөрөн гарын үсэг зурахад бэлэн байна гэж хэлэх гэж байсан. Гэтэл ахар цөөн хэдэн цагийн дотор бүх юм өөрчлөгдлөө. Элизабет хуланц эцэг Сэмюэлийнх нь хөрөг өлгөөтэй байх үүдний танхим тийш харав. Тэр фирмийг үндэслэн байгуулж, амьдралынхаа эцсийг мөчийг хүртэл хүүхдүүдийнхээ төлөө тэмцсэн. Харин эцэг нь фирмийг бүтцээр нь өөрчлөн корпорац болгон түүний төлөө амьдралаа, амиа зориулсан.
- Рис ээ,би хоёр дахь өдрийн хоёр цагт зөвлөлийг хуралдуулах гэсэн юм. Бүгдэд нь зарлаарай.
- Хоёр дахь өдрийн хоёр цагт гэж Рис хэлснээ,
- Өөр юм байна уу? гэлээ.
- Байхгүй гэснээ Элизабет удтал дуугүй байсны эцэст,
- Ингээд болоо. Баярлалаа гэв.
Бүсгүй харилцуураа алгуур тавилаа. Одоо бүгдийн эсрэг зогсох түүний ээлж нэгэнт иржээ.
Тэр эцгийнхээ хамт өндөр ууланд гарчээ.
“Доошоо битгий хараарай!” хэмээн эцэг нь зогсоо зайгүй хэлэхэд бүсгүй түүнийг эс сонстол толгой нь эргэн хальтчих шахвал, түүний эгц дор хэдэн зуун метрийн тэртээд үргэлжлэх ёроолгүй, харанхуй ангал харагдав. Тэнгэр хүржгэнэн дуугарч, цахилгаан гялсхийн цахилав. Сэмийн олсыг цахилгаан дайран гэнэт гал авалцан тасчиж, эцэг нь ангал руу уналаа. Агаарт хий тонгорцоглон доошоо эрчээ аван унах зуур дуу тавин хашгирах эцгийнх нь дуу, түүний араас чарлах бүсгүйн дуу аянга цахилгааны нүргээнд дарагдан үл сонсогдоно.
Элизабет зүрх нь оволзтол хүчтэй цохилон, хамаг бие нь хөлөрчихсөн сэрлээ. Цахилгаан цахилан, тэнгэр тас нясхийн дуугарч гадаа аадар шаагин орж, тагтны онгорхой хаалгаар бороо шавшиж байв. Элизабет орноосоо үсрэн босоод тагтны хаалгыг хаан, цонхоор харвал тэнгэр тэр чигээрээ хар бараан үүлээр бүрхэн, үе үе цахилгааны тахир мухар зурвас тодрон гялалзана.
Нүдний нь өмнүүр аймшигт зүүд нь жирсхийн орж ирлээ.
Өглөө болоход аадар бороо хэдийн намдаж, шиврээ бороо уйлагнан байх нь Алекийг арал руу ирэхэд саад болохгүй биз хэмээн Элизабет найдна. Нөгөө тайланг уншсаны дараа бүсгүй хэн нэгэнтэй бодлоо хуваалцмаар санагдаад байжээ. Гэвч одоохондоо хүний сониуч харцнаас далдхан шиг, цамхагт тасалгаанд сейф бий, тайланг тийш нь хийнэ. Элизабет усанд орчхоод хуучин углаа цамц, элэгдсэн жийнсээ өмсөөд тайланг авахаар номын сан руу очлоо.
Гэтэл тайлан номын санд байсангүй.
||someone|| wrote:
Unench gants uns :brows: higch :D




Bayarlalaa. Huleej bga shu


Top
   
PostPosted: Feb.12.16 7:35 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Баярлалаа


Top
   
PostPosted: Feb.12.16 9:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Хөөх ийм гоё ном орж бгааг мэдсэнгүй шд. Өлссөн хүн хоол идэж бгаам шиг л уншлаа. Сидни Шелдоны номнууд ийм учир битүүлэг, сонирхолтой явсаар бгаад эцсийн мөчид бүх юм тодорхой болдог доо. Үнэхээр сонирхолтой блаа. Тэр үхэх нь дутаад бгаа юм даа гэж боддог хэдийн 1 нь л Сэмийг алсан бх даа. Харин хэн мэдээллийг цааш нь задруулаад бв гэдэг сонин л юм. Бас тайлан алга болчихдог :? .

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.12.16 10:17 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Рис уул нь их таалагдаад байгаа гэтэл бусад нь арай ч бас алуурчин байж чадмааргуй. Рис эсвэл туслах 2ийн нэг юм бол уу гэж тааж байна


Top
   
PostPosted: Feb.13.16 1:37 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Рис харин захирлуудын зөвлөлд орох ямар арга хайсан нь сонирхолтой. 1 бол Лизтэй гэрлэж болох юм, эсвэл Сэмийг алаад Лизийн толгойг эргүүлээд гэж болох юм. Гэхдээ Сэмийн үхлийн талаарх мэдээг хүндээр хүлээж авсныг нь бодвол арай гэмгүй санагдаад бна. Тэр туслах нь харин гэмгүйн биш үү? Шамон руу хүн явуулсан хүн л гол хэрэгтэн биз. Туслах нь өөрөө явуулсан бол тийм юмыг Лизэд хэлэхгүй бсан бх

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.13.16 5:03 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 716
за тэр хайрцагт алт мөнгө алмаазнаас ч үнэтэй, сонин, учир битүүлэг юм байх ёстой гэж таамагласан маань үнэн боллоо. Хөөрхий охин одоо баахан хар элгийн, тэгсэн мөртөө хамаатан, бөөн шуналын тулмуудтай ганцаараа үзэлцэх нь дээ. Рисийг муу хүн гэж итгэхгүй л байна, ерөнхийдөө ноён нуруу сайтай хүн шиг санагдсан, хэрэв охинтой суухаар бол албан тушаал эд баялгийн сонирхлоос хайр сэтгэлийн тал нь давуу бол уу. Гэхдээ хэн мэдлээ, Сиднеин баатрууд яаж ч хуврич мэднэ, хаха урдын туршлагаа бодоод хаяагаа манав, Брауны Анжэлс Демонс дээр гэмгүй хүнийг хардаж баахан зүхсэн нүгэлтэй хүн шүү. Таван жилийн гавшгайч Самовандаа баярлалаа, дээр үед маш шуурхай, их ажлыг бага хугацаанд хийдэг хүнийг ингэж нэрлэдэг байсан бхаа. Завтай , бас сайхан зантай бгаа тул баахан үг чалчив


Top
   
PostPosted: Feb.13.16 3:35 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 19.

Тасалгаа далайн хар шуурганд өртсөн мэт харагдана. Шөнийн ширүүн салхи сэрүүн тавцангийн хаалгыг дэлгэж хаян, тааралдсан бүхнээ борооны усаар нэвт шавшжээ. Нойтон хивсэн дээр тайлангийн хэдэн хуудас наалдаж хоцрон үлдсэнийг нь салхи хуу хаман авч явсан бололтой.
Элизабет онгорхой хаалга руу очин гадагш харвал ойн цоорхойд ганц ч бичгийн цаас үзэгдсэнгүй. Салхи тэднийг хадан цохио давуулан тэнгист хаясан нь илт.
Ганц хувь. Бүсгүй Сэмийн нууц мөрдлөг хийлгэсэн тэр хүний нэрийг мэдэж авах ёстой. Кэйт Эрлинг түүнийг хаанаас олохыг хэлж өгч болох юм. Гэтэл Кэйт Эрлинг гадарлах ч үгүй байвал яах вэ? Энэ бүхэн бүгд бие биедээ үл итгэх аймшигтай зэрлэг тоглоом мэт байлаа. Одоо тун хянамгай байх хэрэгтэй.
Элизабет гэнэт гэрт нь юу ч үгүй байгааг санан Кали-ди-Вольпе орон хүнс худалдаж аваад Алекийг ирэхээс өмнө амжих хэрэгтэй байв. Бороо зогсмогц харшийн гадуур яван салхи авч явсан тайлангийн хуудсуудыг хайж олжээ. Гал зууханд өлгөөтэй байх түлхүүрүүдээс жийпийн түлхүүрийг авч арын хаалгаар машин зогсох саравч тийш явлаа.
Элизабет хэсэг зуур машинаа халаагаад, болгоомжтой ухарч эргээд, тоормосоо гишгэн модот гудамж руу уруудах зам руу орлоо. Гудамжны эцэст ирээд Кали-ди-Вольпе хэмээх жижиг суурин тийш хөтлөх хадан цохиог хормойлсон уулын нарийхан зам руу эргэв. Хадан цохионы орой дээр Роффын харшаас гадна ердөө л хоёр гуравхан байшинтай ажээ. Эл замаар явах машин тун ховор үзэгддэг тул одоо ч гэсэн зам хов хоосон байлаа.
Элизабет тэртээ зүүн тийш харвал өчигдрийн далайн шуурганаас хойш тайтгарч чадаагүй хөөсрөн оволзох догшин тэнгис харагдана.
Дэндүү аюултай замын энэ хэсэгт бүсгүй тун удаан явлаа. Нэг талд нь эгц дээш сүндэрлэх цул хадан хана ёрдойн, нөгөө талд нь ёроолгүй ангал бүхий замын нарийхан хэсэгт хоёр машин арай гэж зөрдөг аж. Замын зах нь үл мэдэгдэн оронд нь эгц доор тэнгистэй шууд залгасан хэдэн зуун фут өндөр ангал байх. Элизабет хадан хана руу шахасхийн огцом эргэлттэй хэвгий замд хэрэгтэй үед нь гишгэхэд бэлэн тоормосноос хөл салгалгүй явна.
Машин огцом эргэлтэнд дөхөж ирэхэд Элизабет ч тоормосоо гишгэлээ. Элизабет юу болоод байгаа учрыг нь ойлгосонгүй, хар хүчээрээ гишгүүр дээр гишгэвч ямар ч нэмэр алга. Айсан бүсгүйн зүрх галзуутай цохилно. Машин эргэлт дээр багтаж ядан эргээд, агшин тутам хурдаа аван доош давхилаа.
Тэрээр дахиад л тоормос гишгэв. Нэмэр алга!
Дахиад нэг эргэлт тааралдахад Элизабет хурдны заалтыг эс хайхран, замаас нүд салгахгүй явавч нүднийх нь буланд хэмжигч зүү салгалан савчиж эцэстээ улам улам ойртон байх нь үзэгдэнэ. Нуруугаар нь хүйт оргиод явчихлаа. Эргэлт дээр ирэхэд машин ч улам хурдлан, хойд дугуй нь ангал ирмэгдэн давхихдаа ид шид гэлтэй тэнцвэрээ олон доошоо хурдална. Ямар ч хориг саад, удирдах хөшүүрэг түүнийг зогсоож чадахаа өнгөрч, бүсгүйг олон тахир нугачаа эргэлт хүлээж байв. Элизабетын уураг тархи нь тэчьядан ажиллаж, аврах боломж хайх аж. Явдал дунд нь үсэрч болох уу? Тэр хянах самбарыг харвал машин далан км/цагийн хурдтай давхина. Үхлийг дайрахгүй гэхийн арга алга. Тэрхэн агшинд бүсгүй эцгийг нь ажиг ч үгүй алсантай адил өөрийг алах нь гэсэн бодол зурсхийн орж ирлээ. Сэм тайланг уншсаныхаа төлөө амь насаа алдсан, одоо түүний ээлж болжээ. Гэтэл бүсгүй хамгийн аймшигтай гэмт хэрэг үйлдэн тэднийг үзэн ядаж буй алуурчийн нэрийг ч мэдээгүй байдаг. Алуурч үл таних хүн байсан бол дээр байх байж дээ. Алуурчин түүний сайн мэдэх хүмүүсийн нэг байгаа нь юутай харамсмаар юм бэ. Нүдний нь өмнүүр: Алек ... Иво... Вальтер... Шарль... Эдний л хэн нэг нь, өөр хэн ч биш. Дээгүүр тушаалтай хэн нэг.
Түүний үхлийн шалтгааныг эцгийнх нь нэгэн адил золгүй тохиолдлоор нас барлаа гэцгээх болно. Элизабетын нулимс сувдан хэлхээ мэт цувран, шиврээ борооны дусалтай холилдон урсавч тэрээр огт анзаарсангүй. Жийп нойтон замаар жирийн хурдалж, бүсгүй ч тэнцвэр алдуулахгүйг хичээн жолоогоо тас зууран явлаа. Харанхуй хар ангал руу унахын наана амьд явахад хэдхэн агшны хугацаа үлдсэнийг нь тэр мэдлээ. Айсандаа итгэмээргүй ер бусын их хүч хамаг биеийг нь эзэмдэж, жолоо тас атгасан гар нь өөрийн бус, модон савар мэт болжээ. Тэр энэ хорвоо дээр орь ганцаараа үлдэн, үхэл өөдөө хар хурдаараа давхин явж, гагцхүү салхи: “Алив, хамт нисье!” хэмээн шивэн сүнгэнэж машиныг нь замаас ховх татан хаяхыг ёрлох мэт урагш зүтгүүлэн түлхэнэ. Жийп дахиад огцом шарвахад Элизабет тэнцвэрийг нь олохоор улайран оролдохдоо жолоогоо үргэлж шарвасан зүгт дарж бай хэмээн сургаж байсныг нь гэнэт санав. Энэ удаад машин дуулгавартай гэгч нь жолоондоо захирагдан тэнцээд, уулын уруу буухаар хар хурдаараа давхив. Элизабет заалтыг харвал... 80 км/цаг. Машин их бууны сумны хурдаар дараагийн эргэлт рүү нисэх мэт дөхөхөд нь энэ удаад түүнийг тогтоон барьж чадахгүйгээ Элизабет ойлголоо.
Гэнэт амьдрал нь зогсон, сиймгэр хөшгөөр бодит байдлаас тусгаарлагдаад явчих шиг санагдав. Тэрээр эцгийнх нь: “Харанхуйд ганцаар юу хийж байгаа юм бэ” гэж хэлээд тэврэн дээш аваачин оронд нь оруулж байсан, тайзан дээр эргэлдэн эргэлдэн бүжиглэж зогсож чадахгүй байтал хатагтай Нөт-туровагийн ч юм уу эсвэл өөрөө орь дуу тавин хашгирч байх шиг, гэтэл гэнэт Рис гарч ирэн: “Насанд хүрч байгаагаа ингэж тэмдэглэдэг юм уу? гэж хэлэх сонсогдов. Одоо Рисийг дахин хэзээ ч харж чадахгүй хэмээн Элизабет бодоод түүнийг дуудаж эхлэвэл нөгөө сиймгэр хөшиг гэнэт арилан, айдас хүйдэс урьдын адил нүдний нь өмнө жирэлзээд ирлээ. Жийп сум шиг шунгинан эргэлтэнд бүр дөхөж, бүсгүй ч хариу мөдгүй ангал руу харайлгах нь гарцаагүй боллоо. Бүсгүй энэ бүхэн хурдан төгсөөсэй хэмээн Бурхан тэнгэртээ залбирч явлаа.
Яг энэ мөчид эргэлтийн наахна баруун талд байц хад руу өгссөн нарийхан зурвас зам байхыг анзаарав. Шийдвэр гаргахад ердөө л секунд, долийн төдий хугацаа байлаа. Энэ зам хаашаа аваачихыг мэдэхгүй ч гэсэн, өөдөө өгсөх нь сум мэт шунгинан уруудахыг нь зогсоон, аврагдах ямар нэг боломж олгоно гэдгийг сайн мэдэж байв. Бүсгүй ч шийдлээ. Жийпийг зурвас замд хурд мэдэн тулж ирэх тэр мөчид тэрээр жолоогоо баруун тийш огцом мушгилаа. Хойд дугуй нь хар эрчиндээ халтиран гулгатал урд дугуй нь хайрга чулуутай зурвас зам руу амжин эргэж, жийп ч хайрга чулуун дундуур тонгочин дээш өгсөж эхлэв. Элизабет жолоогоо тас атган баруун зүүн талаар нь мод бут ургасан нарийн замаар багтаж ядан явахдаа модны мөчир гар толгойг нь шавхдан шалбуурдана. Бүсгүй гэнэт тэртээ дор Тирренсийн тэнгис ууртайяа оволзон байхыг олж харлаа. Зурвас зам хадан цохионы нөгөө талд очдог юм байжээ. Одоо ямар ч аврал үгүй боллоо.
Машинаас амжиж үсрэхээс нь өмнө юу юугүй эрэгт тулаад ирлээ. Эргийн ирмэгт бүр ойртоход зах хязгааргүй мэлтэлзэх тэнгис хаман авах гэсэн мэт яг дор нь цэлэлзэнэ. Энэ мөчид Элизабетын анзаарч мэдсэнээр жийп эхлээд мод хугачин дайрч, дараа нь орчлон ертөнцийг нэлэнхүйеэ нөмрөн дэлбэрэх чимээ гарчээ.
Ингээд туйлын амар амгалан ноёрхон нам гүм боллоо.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.13.16 3:39 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 20.

Бүсгүй эмнэлгийн орон дээр ухаан ороод хамгийн анх Алек Николзыг олж харжээ.
- Гэрт юу ч үгүй байхад, би чамайг юугаар дайлах билээ гэж бүсгүй шивнээд цурхиран уйлав.
Алекийн нүдэнд энэлэл шаналлаар дүүрч, бүсгүйг энхрийлэн тэврээд, энгэртээ наалаа.
- Элизабет минь!
- Алек, бүх юм зүгээр болно. Айдгийгаа авдартаа хийчихсэн шүү хэмээн бүсгүй шивнэв.
Энэ нь туйлын үнэн байлаа. Хамаг бие нь өвдөн, шаналсандаа дагжтал чичрэвч тэр амьд мэнд байгаа гэдэгтээ итгэхэд тун бэрх, үхлийн ирмэг тийш хурдлан байснаа эргэн санавал айсандаа хамаг бие нь хүйт оргих шиг болов.
- Би энд удаж байна уу? гэх түүний дуу нь сул, дорой сөөнгөтөн сонсогдоно.
- Чамайг хоёр хоногийн өмнө энд авчирсан. Хоёр өдрийн турш чи ухаангүй байлаа шүү. Эмч чамайг ид шидээр аврагдсан гэж байна. Ослын газрыг нүдээрээ үзсэн хүн болгон чамайг үхэх байсан хэмээн баталцгааж байна билээ. Ойн ажилтан чамтай санамсаргүй тааралдаж нааш нь авчирсан гэсэн. Тархи чинь хөдөлж, энд тэндгүй хөх няц болсон ч, Бурхны авралаар бүх яс чинь бүрэн бүтэн байна гээд тэрээр бүсгүйг асуусан харцаар ширтээд,
- Чи яагаад зурвас замаар дээш өгссөн юм бэ? гэв.
Элизабет болсон явдлыг бүгдийг ярилаа.
"Бүсгүйн аргагүй байдалд орсныг сонсоод Алекийн царайд айдас хүрчээ. Элизабетын ярихыг сонсох зуур: Эй Бурхан минь! хэмээн байн байн халаглаж байснаа яриагаа дуусгахад түүний царай яг ёрог даавуу мэт цонхийн цайлаа.
- Ямар балай, аймшигтай, санамсаргүй явдал вэ?
- Энэ санамсаргүй явдал биш ээ, Алек.
Тэрээр эргэлзсэн янзтай түүнийг ширтэн,
- “Санамсаргүй явдал биш” гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэв.
Нээрээ тэр яаж мэдэх вэ дээ? Алек тайланг уншаагүй юм хойно доо.
- Хэн нэг нь тоормосыг эвдэлжээ.
Алек итгэсэн янзгүй толгой сэгсчин,
- Яах гэж тэр вэ? гэхэд нь,
Яагаад гэвэл... Үгүй дээ, тэр үнэнийг, хэлж чадахгүй. Одоохондоо чадахгүй. Алект бусдаас илүү итгэдэг ч гэсэн хэлэх цаг нь болоогүй байна. Эдгэрэн тэнхэрч бүгдийг сайтар тунгаан бодох хэрэгтэй.
- Мэдэхгүй гэж Элизабет булзааруулан хариулснаа,
- Гэхдээ хэн нэг нь үүнд гар бие оролцсон гэдэгт бараг итгэлтэй байгаа шүү гэлээ.
Бүсгүй түүний нүд рүү эгцлэн ширтвэл үл итгэсэн, эргэлзсэн янз ээлж дараалан жирэлзээд өнгөрснөө эцэстээ уур хилэн тодорлоо.
- Би тэр өөдгүй амьтныг олноо гэх түүний дуу нь хахир ширүүн сонсогдов.
Тэрээр утас руу явж очин харилцуур аван, Олбийн цагдаагийн газрын даргатай хэдэн минут ярилцав.
- Би Алек Николз байна. Би...Баярлалаа, түүний бие
сайн байгаа. Баярлалаа. Би түүнд дамжуулна. Бүсгүйн унаж
явсан жийп машины талаар ярьж байна. Машин хаа байна? За яахав, тэндээ байж байг. Наадахаа сайн ажиглаж шинжээрэй. Бас сайн механик ол. Хагас цагийн дараа наана чинь очъё гээд харилцуураа тавив.
- Жийп машин цагдаагийн хэлтсийн гараашид байгаа гэнэ. Би тийшээ явлаа.
- Би цуг явъя.
Алек бүсгүйг гайхан харж, - Эмч чамайг дор хаяж хоёр гурав хоног хэвтэх хэрэгтэй гэсэн. Чи явж чадахгүй ... гэсэнд,
- Би чамтай цуг явна гэж Элизабет зөрүүдлэн хэлэв.
Дөчин таван минутын дараа Элизабет эмчлэгч эмчийнхээ эрс эсэргүүцэхийг үл хэрэгсэн, хөх няц болсон тэр чигээрээ өөрөө хариуцлагаа хүлээнэ хэмээн зүтгэн, Алек Николзын хамт эмнэлгээс гаран, цагдаагийн газрын гарааш руу явлаа. Олбийн цагдаагийн газрын дарга Луижи Ферраро нь хижээл насны, асар том гэдэс, майжгий хөл, бор царайтай нэгэн байв. Түүний орлогч Бруно Кампанья даргынхаа дэргэд өргөгч цамхаг аятай үзэгдэнэ. Тэрээр тавь орчим насны үлэмж биетэй, амгалан тайван, сайн зохион байгуулагчийн шинжтэй ажээ. Тэд нар Элизабет, Алек хоёрын хамт механик эр багавтар өргөгчөөр дээш өргөсөн жийп машины доод талыг шалгаж байхыг нь ажиглан зогсоно. Зүүн урд хирла, радиотор нь мод мөргөж, базсан цаас мэт үрчийн хонхойж, модны навчны ногоон шүүс нэлэнхийдээ нялагджээ. Элизабет машиныг харан дотор нь муухайрч, Алекийг түшин авбал тэрээр бүсгүйг халамжлан хараад,
- Бие чинь зүгээр үү? гэлээ.
- Зүгээр ээ, миний бие сайн байна хэмээн залж орхив.
Тамир дорой бие нь сулдайн өвдөг нь чичрэхэд тэрээр ихэд ядарснаа мэдэрлээ. Гэвч бүсгүй бүгдийг өөрийн нүдээр харах ёстой. Механик эр тос болсон навсгар хувцсандаа гараа арчсаар тэдэн дээр хүрч ирэн,
- Одоо машиныг ингэж хийхээ больсон доо хэмээн бахдан өгүүлэхэд “Энэ чинь л намайг аварсан юм" гэж Элизабет урамшин бодов.
- Өөр машин байсан бол будаа шиг бут үсрэх байсан дагаа.
- Тоормос нь яасан байна? гэж Алек асуувал,
- Тоормос уу? Яагаа ч үгүй. Тоормос зөв зүгээр байна гэв.
Элизабет өнгөрсөн явдлыг бодоод нэг хачин бодолд автав.
- Юу... та юу гэв ээ?
- Тоормос бүрэн бүтэн, одоо ч ажиллана.
- “Одоо ингэж хийхээ больсон" гэж хэлэхдээ үүнийг л хэлээд байсан юм шүү дээ.
- Тийм байх ёсгүй хэмээн Элизабет механикийн үгийг таслаад,
- Тоормос ажиллахгүй байсан гэж хэлэв.
- Рофф авхай хэн нэг нь түүнийг эвдсэн гэж үзэж байгаа юм.
Механик толгой сэгсрэн,
- Ингэсэн байх учиргүй, эрхэм ээ гэлээ.
Тэрээр машин руу эргэн дугуйны цаагуур хуруугаараа заан,
- Хоёр аргаар fregare-ийн тусламжтайгаар ... гэснээ Элизабет руу эргэн, - Өршөөгөөрэй, хатагтай, ... жийпний тоормосонд хор хүргэхийг хэлж байгаа юм шүү. Нэг бол тоормосны гуурсан хоолойг тас огтолно, эсвэл энэ боолтыг эрэгдэж авна гээд боолтыг хуруугаараа заан, - Тоормосны шингэнийг асгахын тулд шүү дээ. Гэтэл гуурсан хоолой бүрэн бүтэн, шингэний төвшинг шалгахад дүв дүүрэн байна гэлээ.
Цагдаагийн дарга Элизабетад хандан тайвшруулан,
- Таны байдлаас үзэхэд, та... гэхэд нь,
- Хүлээгээрэй хэмээн Алек үгийг нь таслаад механик руу эргэн, - Тэгвэл хэн нэг нь тас огтолчхоод дараа нь хоолойг солих эсвэл шингэнийг асгачхаад савыг нь дүүргэж болох уу?гэвэл,
Механик эр зөрөн толгой сэгсэрч, - Ноёнтоон, энэ тоормосонд хэн ч гар хүрээгүй гээд хуучин даавуу аван тоормосны шингэн хийдэг савны боолт орчмын тосыг сайн арчаад, - Энэ боолтыг харав уу? Үүнийг эрэгдэж авсан бол боолтын түлхүүрийн шинэ ул мөр гарсан байх ёстой. Сүүлийн хагас жилийн дотор хэн ч энэ боолтонд гар хүрээгүй гэж толгойгоороо дэнчин гавихад би бэлэн байна. Тоормос бүрэн бүтэн хэвийн байна. Итгэхгүй бол өөрсдөө харцгаа гэлээ.
Ингэж хэлчхээд тэрээр хана руу очин товчлуур дарвал хүнгэнэсэн дуу гарч өргөгч алгуур доошлон машин газардлаа. Механик жолооны ард суун хөдөлгүүрийг асаагаад эсрэг хана руу ухарч эхлэв. Жийп хананд тулж очсоны хойт дээр механик эр хурдаа нэмэн байцаагч Кампаньяг чиглэн хурдлав. Элизабет юу юугүй хашгирахаар ам ангайтал жийп огцом тоормослон байцаагч эрээс хоёрхон ямхын зайд гозосхийтэл зогслоо.
Механик эр байцаагчийн бодлоо илтгэх харцыг эс анзааран,
- Итгэв үү? Тоормос зүв зүгээр гэжээ.
Тэд бүгд Элизабетыг харахад бүсгүй тэдний юу бодож буйг нь мэджээ. Гэсэн ч түүнд сэтгэл амарсан янз алга. Гишгүүр дээр гишгээд ямар ч нэмэргүй байсан гэдгийг л бүсгүй мэдэж байв. Гэтэл цагдаагийн механик тоормос бүрэн бүтэн байгааг итгэлтэйгээр баталлаа. Мань эр тэдэнтэй нэгдсэн юм биш байгаа? Тэгвэл цагдаагийн дарга ч тэдэнтэй нэгдсэн гэсэн үг. Юун балай юм бодно вэ. Эсвэл би солиорч байгаа юм биш байгаа гэсэн бодол Элизабетын тархинд харван орж ирэв.
- Элз... гэх Алек арчаагүй байдлаар гар алдлан хэлэв.
- Би уулнаас энэ жийпээр буухад тоормос ажиллахгүй байсан даа.
Алек түүнийг янз үзсэн харцаар нэгэнтээ харснаа механик руу эргэн,
- Хэн нэг нь тоормосыг эвдье гэж бодъё. Тэгвэл өөр ямар аргаар үүнийг хийх вэ? гэвэл,
Санаандгүй байтал байцаагч Кампанья ярианд оролцож,
- Тэр тоормосны колодкийг норгож болно гэв.
Сэтгэл нь догдлоод ирэхийг Элизабет мэдрэн,
- Тэгвэл яах вэ? гэж асуулаа.
- Колодк дугуйны хүрээнд шахагдсан ч гэсэн тэдний хооронд, дугуйнд хавиралт үүсэхгүй, тэд бие биеэ дагаад эргэлдэнэ.
Механик батлан толгой дохиж,
- Түүний зөв. Зөвхөн... гэснээ Элизабет руу эргэн, - Таныг дөнгөж хөдлөхөд тоормос зүгээр байсан уу, хэлээд өгөөч? гэлээ.
Элизабет саравчнаас машиныг гаргахад, дараах нь эхний эргэлт дээр тоормосолсноо санан,
- Тийм ээ зүгээр ажиллаж байсан гэв.
- Тэгвэл танд гэж хэлэхэд хэмээн механик цог жавхлантайяа өгүүлснээ, - Тоормос бороонд норсон байна гэв.
- Байз, байз гэж Алек хажуунаас оролцон,
- Тэгвэл “хэн нэгэн” бүсгүйг явахаас өмнө түрүүлэн норгосон гэсэн таамаглал байж болох уу?
- Болохгүй гэж механик биеэ барин өгүүлснээ, - Хэрэв зээ тэр түүнийг явахаас өмнө урьтан норгосон бол бүсгүй хөдөлж ч чадахгүй гэлээ.
Цагдаагийн дарга Элизабетад хандан,
- Бороо ч аюултай эд дээ, Рофф авхай. Тэр тусмаа уулын нарийхан хавчиг замд. Манай энд ийм явдал үе үе гардаг юм гэв.
Алек хэрхэхээ шийдэж ядан Элизабетыг харлаа. Бүсгүй өөрийгөө дүүрчихсэн мангуу амьтан болохоо ойлгожээ. Тэгэхээр энэ бүхэн үнэхээр санамсаргүй явдал байжээ! Бүсгүй даруйхан эндээс гарч явмаар санагджээ. Тэрээр цагдаагийн даргад,
- Би... Та бүхэнд төвөг удсаныг минь өршөөгөөрэй гэлээ.
- За хаанаас даа! Дуртайяа гүйцэтгэсэн гэж... Би бодохдоо... болсон явдалд гүнээ харамсаж байна, гэвч танд туслахдаа үргэлж баяртай байх болно. Байцаагч Кампанья таныг харшид тань хүргэж өгнө гэлээ.
- Хөгшөөн, намайг өршөөгөөрэй хэмээн Алек түүнд хэлээд,
- Шуудхан хэлэхэд чиний царай зүс тийм ч сайнгүй харагдаж байна. Тиймээс даруйхан орондоо ороод хэд хоног босохгүй байвал дээр байна. Би утсаар хоол захья.
- Хэрэв би хэвтээд өгвөл хэн чамд хоол хийж өгөх юм бэ?
- Би хэмээн Алек хэллээ.
Тэр үдэш мань эр хоол хийн, Элизабетын оронд нь хоолыг нь авчирч өгөөд, - Би ч базаалтай тогооч биш болов уу гэж айх юм гээд Элизабетын өвөр дээр тосгууртай хоолоо тавилаа.
Тэр өөрийгөө аргагүй зөв үнэлжээ. Ертөнцөд түүнээс өөр муу тогооч хайгаад олдохгүй нь илт. Хийсэн хоол болгон нь нэг бол түлэгдэж нэг бол дутуу чанагдсан, эсвэл давс нь ихэдсэн байлаа. Гэвч бүсгүй нэгд өлөн байсандаа, хоёрт Алекийг гомдоохгүй гэсэндээ хоолыг нь идэж байв. Тэр бүсгүйгээс алхам ч холдохгүй дэргэд нь суун зүсэн зүйлийн сэдвээр яриа дэлгэн түүнийг зугаацуулжээ. Харин цагдаагийн гараашт болсон тэнэг явдлынх нь тухай ганц ч үг дурссангүйд бүсгүй ихэд баярлажээ.
Хэдэн өдрийг тэд хоёулхнаа харшид өнгөрүүлэн, Элизабет орноосоо ч өндийсөнгүй, Алек хоолыг нь бэлдэн, ном уншиж өгөн түүнийг халамжлан байв. Энэ өдрүүдийн турш утас дуугүй байсангүй өдөр бүр Иво, Симонетта, Элена, Шарль, Вальтер нар түүний биеийг асуун утастацгаав. Тэр ч бүү хэл Вивиан хүртэл нэг удаа асуужээ. Бүгд л очиж чадах чинээгээрээ туслахыг хүсэцгээх аж.
- Ер нь бол би эрүүл байна хэмээн тэдэнд хэлээд,
- Хүрч ирэх хэрэггүй, удахгүй Цюрихт очно гэж хариулна.
Рис Уильямз утасдаж, харилцуурт түүний дуу сонсогдоход Элизабет түүнийг ямар их үгүйлэн санаснаа мэдлээ.
- Чамайг Эленагийн цаана гарах гэсэн гэж сонслоо хэмээн хошигнох авч, түүний дуунд сэтгэл түгшсэн нь илт.
- Үгүй дээ. Би уулын замын уралдаанд оролцсон юм.
Айдас хүйдэст автсан энэ сэдвээр хошигнож чадаж байгаа нь бүсгүйд нэг л итгэмээргүй явдал байлаа.
- Лиз аа, чамайг энх тунх байгаад би баяртай байна гэж Рис өгүүлэв.
Эл үгс, хэлж буй өнгө аяс бүсгүйн сэтгэлийг нь бүлээцүүлэв.
Тэр одоо ганцаараа юу, эсвэл хэн нэгэн хамт байна уу? гэдэг нь тун сонирхолтой. Тэр нь хэн бол? За даа, нэг гоо үзэсгэлэнтэй бүсгүй л байгаа биз дээ.
Тэр бүсгүйг нь чөтгөр аваасай!
- Нэг номерын шинэлэг мэдээний эзэн болсноо мэдсэн үү? гэж Рис асуув.
- Үгүй.
- Өв залгамжлагч бүсгүй уулын замд машинтай осолдон, золоор амь гарчээ. Энэ нь түүний эцгийг тодорхой бусаар амь үрэгдсэнээс хойш хоёр долоо хоногийн дараа... Төгсгөлийг нь өөрөө гүйцээчихэж чадна биз.
Тэд хагас цаг шахам ярьсны эцэст харилцуур тавиад, Элизабет сэтгэл илт сэргэн, цовоо болжээ. Рис түүний төлөө үнэн голоосоо сэтгэл түгшсэн мэт санагдав. Тэрээр бүх хүүхнүүдтэй ийнхүү чин сэтгэлээсээ мэт хандаж сурсан нь бусдын сэтгэлийг .татах гэсэн түүний чадварынх нь салшгүй нэг хэсэг нь аж. Бүсгүй төрсөн өдрийг нь хэрхэн тэмдэглэж байсныг нь эргэн саналаа.
Хатагтай Рис Уильямз.
- “Алиса” гүнжийн муур шиг жаргалтай харагдах чинь.
- Нээрээ юу?
Ристэй ярьсныхаа дараа бүсгүй үргэлж ийм болдог ажээ. Тайлангийн тухайд Рисэд хэлж болох юм гэсэн бодол толгойд нь харван орж ирэв.
Алек фирмийн онгоцоор Цюрих хүргүүлэхээр тохирчээ.
- Арай болоогүй байхад чинь чамайг эндээс аваад явмааргүй байна хэмээн тэр уучлал эрэх аятай өгүүлээд, - Гэвч даруйхан шийдэх хойшлуулшгүй асуудал байна гэлээ.
Цюрихт нисч очих зам зуур элдэв адал явдал болсонгүй өнгөрлөө. Сурвалжлагчид нисэх буудал дээр аль хэдийн ирчихсэн тэднийг хүлээж байв. Элизабет болсон явдлын тухай товч мэдээлэл хийсний дараа Алек түүнийг төвөггүйхэн лимузинд суулгаад удалгүй концерны төв байр хүргэх замдаа оржээ.
Хурлын танхимд Зөвлөлийн бүх гишүүд, мөн Рис ч байлаа. Зөвлөгөөн гурван цаг үргэлжилж танхимын агаар навчин тамхи, янжуурын утаанд хөхөмдөг манан татсан мэт болжээ. Бүрэн тэнхрээгүй Элизабетын толгой нь аймшигтай өвдөн, шанаан тус газар нь лугшин өвдөнө. Айгаад байх юм алга, Рофф авхай. Тархи хөдөлсөн нь гайгүй болмогц толгойн өвчин намдана.
Бүсгүй бухимдан уурсан тэдний царайг түгшин байж хараад,
- Би акцийг чөлөөтэй худалдахын эсрэг байна гэв.
Зөвлөлийнхөн түүнийг эрх танхил, зөрүүд амьтан гэж бодоцгоожээ. Хэрэв тэд бүсгүй өөрсдийнх нь саналыг дэмжихэд бэлэн байсныг мэдсэнсэн бол, үгүй ээ энэ огт боломжгүй хэрэг. Тэдний хэн нэг нь заналт дайсан нь байгаа. Хэрэв бүсгүй тэдний энэ шаардлагыг хүлээж авбал, ялалт дайсны талд болно. Хүн бүр Элизабетад өөр өөрийнхөөрөө ойлгуулахыг оролдоцгооно.
- “Рофф ба хөвгүүд”- д туршлагатай ерөнхийлөгч хэрэгтэй. Ялангуяа одоо цагт. Бид бүгдийн төлөө, чиний төлөө. Эцэст нь хэлэхэд би чамайг ерөнхийлөгчийн суудалд суулгамааргүй байна хэмээн Алек нухацтай өгүүлэв.
- Хонгорхон минь чи ийм залуу, царайлаг. Бүх дэлхий чиний өлмийд сөгдөж байна. Сайхан амьдарч, аялан зугаалах цагаа ийм уйтгартай сонирхолгүй ажилд өөрийгөө талхилахын хэрэг юун...
- Би зугаалдагаа зугаалсан гэж Элизабет өгүүлэв.
Шарль учир зүйг нь арай илүү бодолцож буй аятай,
- Золгүй явдлын эрхээр та хяналтын акцын эзэмшигч болсон ч, энэ нь танд концерньн удирдах ёс суртахууны эрх олгоно гэж үү? Бидэнд тулгараад байгаа ноцтой асуудал их бий. Таны удирдлага дор байвал бид бүр ч олон асуудалтай учрах байх гэв.
Вальтер булзаж тойруулсангүй,
- Фирмд нэлээдгүй бэрхшээл гарч байна. Та тэдний хэмжээг төсөөлөх ч үгүй. Чөлөөт акцыг худалдахыг одоо л зөвшөөрөхгүй бол хожим нь оройтно хэмээв.
Элизабетад яг л бүслэлтэнд байгаа мэт санагдав. Бүсгүй тэдний хэлэхийг чагнан, үг нэг бүрийг нь цэнэнэ. Тэд бүгд л концернын хөрөнгийг үрэн тарах хийх арга чарга эрэлхийлэн, хэн хүнгүй дотроос нь бутарган устгахыг оролдож байх шиг.
Тэд нар бүсгүйг тоглоомоос гарч, акцийг чөлөөт худалдаанд оруулан, “Рофф ба хөвгүүд” фирм гэр бүлийн хяналтаас гаргахыг л хүсч буй нь илт. Бүсгүй тэдэнд фирмийг толгойлох эрх олговол, өнөө хэрогтнийг барьж авах боломж савангийн хөөс мэт замхран алга болно. Тэрээр энэ суудалд сууж байгаа цагт хэн концерны ажлыг нураах гээд байгааг илрүүлэх боломж олдоно. Бүсгүй учрыг олж хужрыг нь тунгаатал хэдий хугацаа шаардана тэр чинээгээрээ эл суудалд суух болно. Элизабет сүүлийн гурван жилийн турш аавынхаа дэргэдээс холдохгүй хамт байсан нь талаар өнгөрсөнгүй, тор ихийг эзэмшжээ. Элизабет эцгийнхээ сонгож авсан сайн мэргэжилтнүүдийн тусламжинд түшиглэн, түүний үйл хэргийг үргэлжлүүлэх болно. Зөвлөлийн гишүүдийн түүнийг зайлуулах хэмээн чармайн оролдох нь яадаг ч атугай Зөвлөлд үлдэх гэсэн бүсгүйн шийдвэрийг улам батжуулав.
Элизабет зөвлөгөөн дууссаныг зарлав.
- Миний шийдвэр та бүхэнд ойлгомжтой байгаа биз гэж хэлээд, - Би ганцаар концерныг удирдахгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа би олон юм мэдэхгүй ч гэлээ та бүхний тус дэмд найдаж болно гэдэгт итгэлтэй байна. Бид бүх асуудлыг шийдэж чадах болно гэдэгт найдаж байна гэх цэл залуу. нэгэн бүсгүй цонхийн цайсан арчаагүй эрчүүдийн манлайд Зөвлөлийг тэргүүлэн сууж байв.
Иво дорой байдлаар зүхэн шагширч,
- Хэн нэг нь бодлогогүй ажил хийж байгааг нь түүнд хэлээд өгөөч! гэлээ.
Рис Элизабет тийш харан инээмсэглээд,
- Бидний хэн нь ч бүсгүй хүнд татгалзаж зүрхлэхгүй гэлээ.
- Баярлалаа, Рис ээ гээд Элизабет цугларагсдыг гүйлгэн хараад, - Ёс төдий нэг асуудал байна. Би хэдийгээр сохор азаар эцгийнхээ байрыг эзэлсэн ч гэсэн, та бүхэн миний бүрэн эрхийг татгалзахгүй гэж бодож байна хэмээн шав хийтэл хэллээ.
Шарль түүнийг ширтэн, - Та ерөнхийлөгчийн суудлыг горилж байна гэсэн үг үү? гэв.
- Чухамдаа тийм хэмээн Алек түүнд хүйтнээр өгүүлээд,
- Элизабет аль хэдийнээ ерөнхийлөгч болсон Тэр бидний хэлээд байгаа эмзэг байдлаас нэр төртэй гарах боломжийг бидэнд эелдгээр хэлж өгөөд байна гэлээ.
Шарль хөндлөнгөөс, - За яахав, тэгвэл Элизабетыг “Рофф ба хөвгүүд” концернын ерөнхийлөгчид сонгох асуудлыг оруулъя.
- Саналыг дэмжиж байна гэж Вальтер хэллээ.
Зөвлөлийн гишүүд саналыг нэгэн дуугаар зөвшөөрчээ.
“Энэ жил ерөнхийлөгчид халтай байгаа даа. Олон ч ерөнхийлөгч ертөнцийн мөнх бусыг үзлээ дээ” хэмээн хэн нэгэн эр гансран бодож суужээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.13.16 3:41 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 21.

Хэн хүнгүй ойлгох тийм нэгэн ахадсан хариуцлагыг Элизабет нуруундаа үүрчээ. Одоо түүнээс концернын удирдагчийн хувьд хэдэн арван мянган хүний ажил үйл хамаарна. Бүсгүйд хэний ч хамаагүй тус дэм хэрэгтэй байсан авч хэнд итгэж, хэнд хандахаа эс мэднэ. Элизабет бусдаас илүүтэйгээр санаа бодлоо Алектай, Ристэй, Ивотой хуваалцахыг хүсэвч, тэрээр арай л бэлэн бус, цаг нь болоогүй байна. Ингээд Кэйт Эрлингийг дуудлаа.
- За, Рофф авхай.
Элизабет хэрхэн эхлэхээ мэдэхгүй самуурч орхив. Кэйт Эрлинг олон жил эцгийнх нь дэргэд ажилласан хүн. Концерныг удирдах механизмын холбоо, Сэмийн цуутай төлөвлөгөө, санаанууд гагцхүү түүний гараар орж гарсан тул Кэйт Эрлинг хамгийн сайн холбоотон нь болж чадах байлаа.
Эцэст нь Элизабет ам нээн,
- Кэйт ээ, аав ямар нэг нууц тайлан ирнэ гэж хэлж байсан уу? Энэ тухай танд мэдэх юм байна уу? гэвэл,
Кэйт Эрлинг хөмсөг зангидан, санаж буй бололтой хэсэг азнаснаа үгүй хэмээн толгой сэгсэрлээ.
- Рофф авхай, тэр энэ тухай надтай ярьж байгаагүй.
Элизабет шинэ нүүдэл хийн,
- Хэрэв аав хувийн мөрдлөг хийлгэе гэвэл тэр хаашаа хандах байсан бэ?
Кэйт огтхон ч түгдрэлгүй,
- Манай аюулгүй албаны хэлтэст гэлээ.
Хаашаа ч хандсан байж болно, ганцхан тийшээ л биш дээ!
- Баярлалаа хэмээн Элизабет талархав.
Одоо холбоотонгүй ажиллах болж дээ.
Элизабет ширээн дээр хэвтэх санхүүгийн тайланг бачимдан түгшсээр уншиж дуусгаад, концернын санхүүгийн байцаагчийг дуудлаа. Түүнийг Уилтон Краус гэх бөгөөд бүсгүйн бодсоноос хавьгүй залуу, авьяаслаг, чадвартай, шийдэмгий нь нүднээ илт. Уортонд эдийн засгийн дээд эсвэл Гарвардын их сургуулийн барилыг эзэмшсэн янзтай.
Элизабет шууд ажилдаа орон,
- Яахлаараа “Рофф ба хөвгүүд” хэмээх аварга улс гүрэн өрөнд идэгдэж дампуурлын ирмэгт ирчихдэг байна вэ? гэв.
Краус түүнийг харан мөрөө хавчисхийлгэв. Тэрээр эмэгтэй хүний өмнө тайлангаа тавьж сураагүй бололтой.
Тэр хүлцэнгүй янзаар,
- За даа танд товчоор юу гэж тайлбарламаар...
- Эхнээс нь эхлэе хэмээн Элизабет үгийг нь таслан, тийм ч эелдэг бусаар хэлээд, - Хоёр жилийн өмнө манай концерн үндсэн хөрөнгө оруулалтыг өөрөө хийдэг байсан гээд бүсгүй түүнийг харвал байцаагч эрийн нүүр гэнэт хөхрөөд ирлээ.
- ... өөрөөр хэлбэл тийм ээ, авхай.
- Тэгвэл бид яагаад банканд ийм их ертэй болчхоо вэ?
Байцаагч эр шүлсээ гүдхийтэл залгиснаа,
- Хэдэн жилийн өмнө бид асар том хэмжээний өргөтгөл хийх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Таны эцэг болон Зөвлөлийн бүх гишүүд энэ өргөтгөлд зориулан банкнаас богино хугацаатай зээл авах нь зүйтэй гэж шийдсэн юм. Одоогоор хэд хэдэн банканд манай төлөх өр зургаан зуун тавин сая долларт хүрээд байна. Тэдний зарим нэгнийх нь төлөх хугацаа хэдийн болсон.
- Хугацаа нь хэтэрчихсэн хэмээн Элизабет түүнийг залруулан хэлээд, - Бид үндсэн зээл дээрээ нэмээд, хугацаа хэтэрсний нэг хувийн торгууль төлж байгаа. Бид яагаад хугацаа хэтэрсэн зээлийг даруй төлж торгууль оногдуулсан ерөнхий дүнг хорогдуулаагүй юм бэ? гэв.
Байцаагч залуу гайхахаа болин,
- М-м-м зарим нэг онцгой нөхцөл байдалтай холбогдон мөнгөн санд орж ирэх хөрөнгийн хэмжээ санаснаас илт багассан. Ийм үед бид банканд өр төлөх хугацааг сунгах хүсэлт тавьдаг юм. Иймэрхүү асуудал гарч байгаа ч шүүхийн шийдвэрийн, лабораторийн болон туршилтын ихээхэн төлбөр ...
Одоо байцаагч эр шокын байдлаас ангижран дотор нь гүйцэд онгойсон бололтой, түүний амнаас баримт сэлт усны ундарга мэт зогсолтгүй урсана.
Элизабет мань эр хэний талд байгааг тааварлан түүний ярихыг дуу шуугүй чагнан сууна. Бүсгүй тайлан балансыг дахин нэг харснаа хэдийнээс эхлэн концерн уналтанд орсныг мэдэхийг хичээн оролдов. Гэнэтийн уналт нь шүүхийн шийдвэрт их хэмжээний төлбөр төлөн, “урьдаас тааварлаагүй зарлага”-т хувь оруулсан сүүлийн гурван улирлаас эхэлснийг баримт гэрчилж байлаа.
Элизабет тайлангаас түр салан Уилтон Краусын зүг харц өргөн,
- Ноён Краус, хэрэв таны тайланд итгэвэл манай асуудал түр зуурын шинжтэй юмаа даа. Тэгэхээр, бүх юм арай өнгөрчхөөгүй юм байна. Бид “Рофф ба хөвгүүд”-ын шүү дээ. Дэлхийн ямар ч банк бидэнд зээл өгөхөөс татгалзахгүй биз дээ гэлээ.
Одоо харин байцаагч эр бүсгүйн янзыг нь үзэн ширтэж эхлэв. Байцаагчийн ихэрхэг зан ул мөргүй арилан, тэрээр илүү хянамгай дүр үзүүлэх болов.
- Рофф авхай, та магадгүй дуулсан байх л даа хэмээн тэрээр болгоомжтой эхлээд, - Эмийн үйлдвэрийн алдар хүнд нь түүний бүтээгдэхүүнээс илүү чухал байдаг гэв.
Бүсгүй үүнийг хэн нэгнээс аль хэдийнээ сонссон байх? Эцгээсээ юу? Алекаас уу?Саналаа, саналаа, Рисээс сонссон юм байна.
- Цааш нь үргэлжлүүлээч.
- Манай асуудалтай байдал олонд дэндүү их таржээ. Бизнесийн ертөнц гэдэг чинь ширэнгэ ой гэсэн үг ээ. Шархадсаныг тань мэдмэгц тэд бүгд таныг гүйцээхээр дайрцгаана гээд хэсэг чимээгүй болсноо,
- Ингээд тэд бидэн рүү дайрч байгаа нь энэ дээ хэмээн яриагаа дуусгав.
- Өөрөөр хэлбэл, манай өрсөлдөгчид манай банкныхантай хошуу холбосон хэрэг байх нь ээ хэмээн Элизабет өгүүлэв.
Тэрээр бүсгүйг сайшаан инээмсэглэн харснаа,
- Яг тийм. Банкны зээлийн нөөц голдуу бага хэмжээтэй байдаг. Хэрэв тэд А-д өгснөөс, Б-д өгсөн нь хавьгүй илүү гэдэгт итгэлтэй...
- Тэгвэл тэд үүнд итгэлтэй байгаа юу?
Байцаагч эр унтууцан үсээ илснээ,
- Таны эцгийг өнгөрснөөс хойш Герр Юлиус Бадратт над руу хэд хэдэн удаа утастсан. Тэр бидний хамтран ажилладаг банкны консорциумыг тэргүүлдэг юм.
- Герр Бадратт юу хүсээв? хэмээн бүсгүй юу сонсохоо мэдэж байлаа.
- Тэрээр хэн “Рофф ба хөвгүүд” фирмийн ерөнхийлөгч болохыг мэдэхийг хүссэн юм.
- Харин та хэн шинэ ерөнхийлөгч болохыг мэдэж байна уу? гэж Элизабет асуув.
- Үгүй, авхай.
- Би.
Залуу гайхсанаа нуухыг хэрхэн хичээж буйг нь бүсгүй нэвт харлаа.
- Энэ шинэ мэдээ ноён Бадраттын сонорт хүрэх тэр үед юу болно гэж та бодож байна?
- Тэрээр биднийг нэн даруй чөдөрлөж орхино гэсэн үг Уилтон Краусын амнаас уналаа.
- Би түүнтэй ярина гээд Элизабет сандлаа налан гэдийгээд инээмсэглэж, - Кофе уух уу?гэв.
- Би... энэ... тэгье, баярлалаа.
Элизабет түүний эрч хүч нь бууран хэрхэн үлбэгэр амьтан болохыг нь анзаарлаа. Тэрээр бүсгүй сорьсныг сая мэджээ.
- Надад таны зөвлөгөө хэрэгтэй байна гэж Элизабет өгүүлснээ, - Доктор Краус аа, та миний оронд байсан бол юу хийх вэ? гэлээ.
Тэрээр урьдын хүлцэнгүй байдалдаа эргэн орж,
- Бүх юм тун амархан хэмээн итгэлтэй өнгөөр өгүүлснээ,
- “Рофф ба хөвгүүд”-д асар их бэлэн мөнгөтэй болох боломж бий. Хэрэв бид зохих хэмжээний акцыг чөлөөт худалдаанд гаргавал, бид тун амархан банкны өрийг төлчих хэмжээний мөнгөтэй болно гэх нь тэр.
Түүнийг хэний талд байгааг нь Элизабет одоо мэдлээ..

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.13.16 5:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Ёстой нэг унахыг нь хүлээгээд хүрээлж бгаа цөөвөр чононуудын дунд бна даа. Гэхдээ гол дүр хүнд байдлаас үргэлж гялалзсан амжилтаар мултардаг даа. Хөөрхөн царай, ухаалаг толгойгоороо нэг арга олох бхаа Лиз. Гэхдээ хэнд ч итгэлтгүй.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.14.16 10:53 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 716
уг нь яг ийм нөхцөлд санамсаргүй тохиолдол гэж баймааргүй, эхлээд эцгийн осол, тайлан алга болсон, дараа нь тоормос...энэ 2 үхэх нь хэнд ашигтай вэ. Гэхдээ энэ оxин ухаалаг , боловсролтой, дээр нь жаахан муу санаа суулаа, асуудлыг шийдэж чаднa гэхдээ тэр болтол биднийг ангайлгах зөндөө олон юм болно, хаха зөн билэгч болдиймуу. Маш их баярлалаа гавшгайч аа


Top
   
PostPosted: Feb.15.16 2:30 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 22.

Гамбург хот. Баасан гариг. 10сарын1. 14. 00 цаг.
Тэнгисийн зүгээс салхи исгэрч өглөөний агаар чийглэг, жихүүн даана. Гамбургийн наргиан самууны дүүрэг болох Рипербанд хориотой бараанд амтшин эрэл сурал бологсдоор пиг дүүржээ. Архидан согтуурагчид, хар тамхичин харчуул, бүсгүйчүүд юу хүссэн бүхнээ Рипербандаас хямд төсөр үнээр олж авч чаддаг ажээ.
Үйлчлэгч нар нь хурцаар гэрэлтүүлсэн баар, төв гудамжаар үйлчлэх энэ цагаар Гросс Фрайхат үнэндээ тайчих урлаг маягийн шалиг самууны шинжтэй газар болдог байв. Хербертштрассын бүх доод хорооллыг явган хүмүүсийн мэдэлд өгч, гудамжны хоёр талаар янхан эмс завхай маягийг илтгэх сиймгэр нимгэн унтлагын хувцас эгэлдрэглэн, гоолиг сайхнаа гайхуулан цонхон дээрээ сууцгаана. Рипербанд юу ч худалдан авч болдог сексийн агуу том яармаг худалдааны газар ажээ. Эндээс балчир насны хөвгүүд, охид худалдаж авч, эсвэл эх охин хоёртой нэгэн зэрэг унтаж болно. Хэрэв та хүсвэл аварга том нохой бүсгүй хүнийг хангаж байхыг үзэж болно. Мөн шүдгүй эмгэн хөлслөн авч хөл ихтэй гудамжинд хангалга хийлгэж, эсвэл нэлэнхүйд нь толиор доторлосон унтлагын өрөөнд хичнээн л бол хичнээн хөвгүүд, охидтой зугаацаж болно. Рипербанд бусдын түмэн хүслийг биелүүлдэгтээ бахархдаг аж. Богино банзал өмссөн залуухан янхан хүүхнүүд гудамжаар эрчүүлд өөрийгөө танилцуулан зогсоо зайгүй хөлхөлдөнө.
Кино оператор нилээд хэдэн бүсгүй, хэтэртэл будсан харчуулын зогсох гудамжаар алгуурхан явсаар арван наймтай болов уу гэмээр цайвар үст бүсгүйн хажууд хүрч очлоо тэднийг хэн нь ч тоож анзаарсангүй. Охин найз бүсгүйтэйгээ ярилцан, хана налан зогсох ажээ. Оператор түүнд дөхөж очвол бүсгүй оператор тийш харан, ялдам инээмсэглэлээр мялаагаад,
- Хонгор минь бид хоёрыг авчих. Харамсахгүй шүү гэлээ
Оператор түүнийг хөлөөс толгой хүртэл сонжин харснаа,
- Чамайг л авъя гэв.
Найз бүсгүй мөрөө хавчисхийлгээд холдон явлаа.
- Чамайг хэн гэдэг вэ?
- Хилди.
- Хилди, кинонд тоглохыг хүсэж байна уу? гэж оператор эр асуулаа.
Бүсгүй түүнийг тоомжиргүй харснаа,
- Heff gott? Чи надад цонхны цаанаас чихэр долоолгож байна уу? гэлээ.
Залуу инээмсэглэн итгэлтэй гэгч нь,
- За хаанаас даа. Би үнэхээр чамайг кинонд тоглооч гэж гуйж байна. Порно кинонд. Би үүнийг найзынхаа өмнөөс хийж байна гэв.
- Чи таван зуун марк төлөх болж дээ. Мөнгөө урьдаар өг.
- Gut
Бүсгүй ахиухан нэхээгүйдээ харамсан амаа барив. За яахав, түүнээс шагналын хэдэн юм шулахыг бодохоос доо
- Би юу хийх ёстой вэ? гэж Хилди асуув.
Хилди унтууцаж эхлэв.
Тэрээр даржинхан тавилгатай өрөөний жижгэвтэр орон дээр чармай шалдан хэвтээд тэнд байх гурван хүнийг ажиглах зуур: “Энд нэг л биш дээ”. Түүний Берлин, Мюнхен. Гамбургийн гудамжнаас олж эзэмшсэн биеэ хамгаалах зөн совин нь нэг бус удаа аминд нь орж байсан болохоор бүсгүй түүндээ бүрэн итгэдэг ажээ. Энэ хүмүүс түүнд нэг л түгшүүр төрүүлнэ. Бүсгүй бүх юм эхлэхээс өмнө эндээс гараад явчихмаар санагдавч, урьдчилгаа таван зуун маркыг өгчихсөн, бас ч үгүй хэрэв дүрдээ сайн тогловол дахин таван зууг өгөхөөр амласан байв. Бүсгүй өөрийн чадвараараа бахархдаг мэргэжлийн янхан тул үүнийг өлхөн шиг хийчихнэ. Тэр түүнтэй зэрэгцэн хэвтэх нүцгэн эрийг харлаа. Мань эр чийрэг, булчинтай биетэй ч цээжин биед нь үс ноос үгүй байв. Гэвч энэ нь Хилдиг огт аягүйцүүлсэнгүй, харин түүний царай нэг л биш, ийм төрлийн кинонд тоглоход дэндүү хөгшидмөөр ажээ. Гэвч тасалгааны тэртээ буланд шигдэн суух номхон үзэгч эр бусдаас илүү Хилдигийн сэтгэлийг зовооно. Өсгийгөө хүрсэн урт пальто, том бүрх малгай, хар шил зүүсэн түүнийг эр эмийн алин болохыг Хилди таньсангүй. Гэтэл энэ мануухай хүйт даан жихүүцүүлэхэд Хилди сандран салгалах хуруугаараа хүзүүнд нь зүүлгэсэн улаан туузыг тэмтэрлээ.
- За боллоо. Бүгд бэлэн үү? Эхлэе.
Аппарат шажигнан аслаа. Хилдид юу хийх ёстойг урд нь хэлж өгсөн ажээ.
Хамтрагч эр дээш харан хэвтэхэд Хилди ч ажилдаа орлоо.
Тэрээр: чих хүзүүнээс эхлэн доошилж, цээж, хэвлий, эрхтэн, дараа нь доошилсоор хөлийг нь, хөлийнх эрхий хурууг хүртэл уруул хэлээрээ долоогоод тэр эрийг гэдрэг харуулан эргүүлж түрүүчийн адил долоон өдөөвөл нөгөө эрийн сэрэл хөдлөн эрхтэн нь чулуу мэт хатууран бослоо
- Түүнд шургуул гэж оператор хашгиран тушаав.
Хамтрагч эр түүнийг угз татан дээш харуулаад, хөлийг нь алцайлгав. Түүний эрхтэн үлэмж том ажээ. Лужир том эд ойрд үзээгүй Хилди төдөлгүй айдас хүйдсээ умартан,
- Лавхан, лавхан хийгээч, хонгор минь! хэмээн хагас дутуу ухаан самуурсан бүсгүй дуу алдав.
Сайхь эр бүлүүр мэт нэгэн хэмээр дээш, доош хөдлөхөд Хилди ч түүнд дэм болохоор өөдөөс нь хурдан хурдан хөдөлж гарлаа. Буланд суугаа үзэгч эр урагш тонгойн тэдний хөдөлгөөн бүрийг ажна. Тачаадсан бүсгүй ёолон, нүдээ анилаа. Гэтэл бүх юм орвонгоороо эргэн баларч гүйцэх нь тэр.
- Нүд! гэж таг дуугүй суусан үзэгч эр гэнэт хашгирав.
Тэр даруй операторын захирангуй дуу гарч,
- Нүдээ нээ! гэж хашгирлаа.
Айсан Хилди нүдээ нээн хамтрагчаа харав. Тэр үнэхээрийн гойд сайн ажээ. Бүсгүй ийм сексээс таашаал амсах нь гарцаагүй. Сайхь эрийн хөдөлгөөн хурдсан ирэхэд юу юугүй туйлын жаргал цэнгэл амсаж, бие нь тавирах гэж буйгаа бүсгүй мэдэрчээ. Энэ удаагийн явдлыг эс тооцвол, найз бүсгүйтэйгээ хамт явах үедээ тэрээр эр хүний ийм эрхтэнг амсаж үздээгүй юмсанж.
Бүсгүй үйлчлүүлэгчдийгээ зүгээр л дуурайн, тун амжилттай жүжиглэдэг байсан аж. Гэтэл оператор түүнийг таашаал аван дур тавьбал шагнал авахыг нь сануулжээ. Ингээд бүсгүй тамир нь барагдан эл шагналын мөнгөөр юу худалдаж авахаа бодон байтал гэнэт дур нь оволзон жаргал амтагдаад иржээ.
- Хурдан! Хүчтэй хэмээн бүсгүй чарлав. Түүний бие нь чичгэнээд, - Ой, тавилаа! Тавилаа! хэмээн бахдан гангинаж гарлаа.
Үзэгч толгой дохиход, оператор захирангуй дуугаар,
- Эхэл! гэлээ.
Нөгөө эрийн гар бүсгүйн хоолой тийш олз руугаа гэтэх хорт могой адил гулгах үзэгдэв. Лужир эрийн бахим гарын аварга том хуруунууд турьгүй бүсгүй хоолойг нь базан авлаа. Бүсгүй сандарч, түүний нүд рүү эгцлэн ширтээд айдаст автав. Тэрээр хашгирахыг оролдовч чадсангүй, сулрахыг оролдовч алуурч эр түүний дээрээс хамаг тэнхээгээрээ даран хэвтжээ. Ингээд зүйл дууслаа.
Үзэгч эр хохирогчийн нүдийг ширтэн тэнгэрийн шийтгэл, бурхны өр төлөөс амсуулсан аятай бүсгүйн амь тавихыг харан бах нь ханасан нь илт.
Сүүлчийн удаа татганаад бүсгүйн бие мөнхөд номхорчээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.15.16 2:32 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 23.

Цюрих хот. Даваа гариг. 10 сарын 4. 10.00 цаг.
Элизабет өрөөндөө орж ирмэгц ширээн дээр нь: “Маш нууц” гэж хаяглан, битүүмжилсэн том дугтуй байхыг анзаарав. Бүсгүй дугтуйг задлаад дор нь Эмиль Жипли гэсэн гарын үсэг зурсан химийн лабораторийн илтгэх хуудас гаргаж ирлээ. Техникийн нэр томьёо бүхий уг тайлангаас Элизабет юу ч ойлгосонгүй. Тэрээр бичгийг дахин уншлаа. Бас л сайн ойлгосонгүй тул дахин нэг удаа удаан гэгч нь уншаад эцэст нь юун тухай болохыг ойлгон Кэйтийг дуудан,
- Цагийн дараа ирнэ хэмээн мэдэгдээд Эмиль Жиплиг хайхаар гарлаа.
Тэр нь гучин тав орчим насны өндөр нуруутай, сэвхтэй нимгэн царай, цөөн хэдэн шар үсийг нь эс тооцвол үсгүй шахам гавалтай нэгэн байлаа. Өөрийн бяцхан лабораторидоо гаднын хүн оруулж заншаагүй тэрээр ихэд сандарч байх ажээ.
- Таны илтгэх хуудсыг уншлаа. Гэвч би олон юм ойлгосонгүй. Юун тухай хэлээд байгааг ойлгоход минь тусалж чадахгүй биз дээ гэж Элизабет Эмилиэс асуув.
Жипли гэнэт сандрахаа болилоо.
- Би мукополисахарид болон ферментацийг бүлэглэх замаар ингибированы аргыг ашиглан коллагеныг хурдан гаргаж авах туршилт хийсэн юм. Коллаген нь холбогч эдүүдийн гол үндэс суурь болдог.
- Тэр ч тийм л дээ гэж Элизабет үг хавчуулав.
Элизабет Жиплийн ярианы техникийн талыг нь ойлгохыг ч оролдсонгүй, гагцхүү түүний судалгаа нь хөгшрөлтийн эсрэг эм хийхэд чиглэгдэж, энэ нь анагаах ухаанд тун гайхалтай нээлт болох юм гэдгийг л сайн ойлгожээ.
Тухлан суугаад ганц ч үг нэмж хачирлалгүй ганцаараа сэтгэл хөдлөн ярих Жиплийг сонсоод Элизабет энэ нь дэлхий дахины олон хүний амьдралыг өөрчилнө дөө гэж бодлоо. Хэрэв Жиплид итгэвэл хүмүүс зуу, зуун тавь, тэр ч бүү хэл амьд явахыг хүсвэл бүр хоёр зуу наслахад ямар ч хориг саад хязгаар үгүй юмсанжээ.
- Үүний тулд ямар ч тарилга хийлгэхийн хэрэггүй гэж Жипли батлан хэлээд,
- Энэ олдсон томьёоны ачаар бэлдмэлийг шахмал эсвэл капсул хэлбэртэй хэрэглэж болно гэлээ.
Уг бэлдмэлийн боломжийг үнэлж барахын аргагүй, тэр нийгмийн хувьсгалт өөрчлөлт хийж, “Рофф ба хөвгүүд"- ийн сан хөмрөгөнд сая сая долларын хөрөнгө урсан орж ирэх болно. Концерн нь эмийг өөрсдөө үйлдвэрлэж бусад фирмүүдэд патентаа өгнө. Тавь хүрсэн хэн ч хөгшрөлтийг зогсоохын эсрэг энэ эмээс ганцыг ч болов уухаас татгалзах тийм эргүүтсэн толгойтой хүн энэ дэлхийгээс олдоно гэж үү.
Элизабет сэтгэл хөдлөлөө арай ядан барина.
- Таны туршилт хэр зэрэг ахицтай байна?
- Би танд явуулсан илтгэх хуудсандаа дөрвөн жилийн турш амьтан дээр туршиж байна гэдгээ мэдэгдсэн. Үр дүн нь тун нааштай байгаа. Вакцин клиник туршилтанд бэлэн болчихсон.
Түүний өөртөө итгэлтэй, урам зоригтой байдал нь Элизабетад ихэд таалагджээ.
- Таны туршилтын тухай өөр хэн мэдэж байгаа вэ? гэж бүсгүй асуув.
- Энэ тухай эцэг тань мэдэж байсан. Тун нууц сэдэв. Энэ нь би туршилтын явцын тухай концернын ерөнхийлөгчид, Зөвлөлийн гишүүдийн хэн нэгэнд биечлэн илтгэх ёстой гэсэн үг.
Элизабетын бие хүйт даан,
- Чухам хэнд тэр вэ? гэвэл Жипли,
- Ноён Вальтер Гасснерт хэмээн хариулав.
Элизабет хэсэг дуугүй байснаа,
- Энэ мөчөөс эхлэн зөвхөн надад илтгэж бай. Өөр хэнд ч биш хэмээв.
Жипли түүнийг гайхан ширтсэнээ,
- Мэдлээ, Рофф авхай гэв.
- Бид шахмал эмийг хэзээ үйлдвэрлэж эхлэх вэ?
- Хэрэв бүгд төлөвлөгөө ёсоор явбал, нөгөөдрөөс хойш хоёр жил хагасын дараа.
- Сайн байна. Хэрэв танд ямар нэгэн мөнгөн туслалцаа, тоног төхөөрөмж хэрэгтэй болбол надад даруй дуулгаарай. Таны ажлыг юу ч зогсоох ёсгүй.
- Баярлалаа;хатагтай.
Элизабетыг босоход Эмиль Жипли суудлаасаа год үсрэн босоод,
- Тантай танилцсандаа тун баяртай. Таны аав надад тун их таалагддаг байсан шүү гэж ичингүйрэн хэлэхэд Элизабет хариуд нь талархан,
- Баярлалаа хэмээн хариулав.
Эмиль Жипли түүнийг гаргаж өгөхөөр үүдэнд очоод Элизабет руу эргэн,
- Эм клиникийн туршилтанд заавал тэнцэнэ ээ гэв.
- Итгэж байна гэж Элизабет түүнийг дэмжив.
Туршилтанд тэнцэх л хэрэгтэй байна!
* * *

- Маш нууц төсөлд хэрхэн хяналт тавьдаг вэ?
- Түүний бүх үе шатанд уу? гэж Кэйт Эрлинг асуулаа.
- Тийм ээ, эхнээс нь эцсийг хүртэл.
- Манай боловсруулалтын шатанд хэдэн зуун эмийн бэлдмэл байдаг нь мэдээж. Тэд...
- Тэднийг хэн хариуцдаг юм бэ?
- Тодорхой үнийн дүн хүртэлх хэмжээгээр шат дамжлагыг захирагчид гэж Кэйт Эрлинг бүсгүй хариулав.
- Тодорхойлбол хэдий хэмжээний үнийн дүнд?
- Тавин мянган доллар.
- Үүнээс өндөр бол?
- Туршилтаас гарах эмийн төсөл нууц байвал Зөвлөлийн тусгай шийдвэр шаардлагатай.
- Өөрөөр хэлбэл, амжилттай болно гэсэн найдвартай болсон үед үү? гэж Элизабет асуувал,
- Яг зөв гэлээ.
- Нууцлалыг хэрхэн явуулах вэ?
- Хэрэв төсөл онцгой чухалд тооцогдвол бүх ажлыг маш нууц лабораторид явуулж холбогдох бүх баримт бичгийг “маш нууц” хэмээн хаягласан тусгай хавтсанд хадгалж, туршилтыг гүйцэтгэгч эрдэмтэн, концернын ерөнхийлөгч, Зөвлөлийн нэг гишүүн л түүнийг үзэх эрхтэй.
- Тэр гишүүнийг хэрхэн тогтоодог вэ?
- Таны эцэг энэ үүргийг гүйцэтгүүлэхээр Вальтер Гасснерийг томилсон юм.
Ингэж хэлмэгц Кэйт өөрийн эндсэнийгээ ойлгожээ.
Бүсгүйчүүд бие биесийг ширтэн байснаа Элизабет ам нээн,
- Өнөөдөртөө боллоо, баярлалаа Кэйт хэмээв.
Гэвч Кэйт Элизабетын цаад санааг ойлгожээ. Тэр энэ төслийн тухай Сэмээс, эсвэл өөрийн идэвх санаачилгаараа энд тэндээс олж шиншилсэн байх. Хэн нэгэн гуравдагч этгээдэд зориулж шүү.
Ямар нэг юм болбол энэ төсөл дэндүү чухал сан. Элизабет болгоомжлох бүхий л арга хэмжээг авах ёстой. Вальтер Гасснертэй ч ярилцах болно. Бүсгүй харилцуур тийш гар сунгаснаа болилоо. Илүү найдвартай арга байна.
Элизабет тэр оройдоо ердийн нислэгээр Берлин руу нислээ.
Вальтер Гасснер уурсан бухимдана.
Тэд Курфюрстендамм дахь “Папийоне”-гийн дээд давхрын хоолны танхимын булангийн кабинд сууцгааж байв. Элизабетыг Берлинд ирэх бүрд нь Вальтер Аннатай хамт гэртээ хооллоё хэмээн зүтгэдэг байжээ. Гэтэл энэ удаад тэрээр гэртээ урьсангүй, Элизабеттай ресторанд уулзахаар болзож, Анна түүнтэй хамт ирсэнгүй.
Вальтер Гасснер кино жүжигчин мэт залуугийнх шигээ гуалаг үзэсгэлэнтэй харагдавч гоо үзэсгэлэн нь бага зэрэг гунджээ. Түүний царай нэг л сэтгэл зовнисон, түгшүүртэй харагдаж, гар нь нэг хором ч тайван байсангүй. Ямар нэг юм түүний сэтгэлийг зовоон түгшээж буй нь илт. Элизабет
Аннагийн тухай лавлахад тэрээр булзааруулан,
- Аннагийн бие барагтай. Ирж чадсангүй гэв.
- Яагаа вэ, ноцтой юм болоо юу?
- Үгүй ээ, үгүй. Бүх юм зүгээр. Тэр гэртээ амарч байгаа. - Би түүн рүү утастаад...
- Түүнд төвөг удсаны хэрэггүй биз дээ.
Нэг л ер бусын үл ойлгогдом яриа болж, Элизабетын хэзээ ч сэтгэлээ нууж хаадаггүй ил цагаан гэж бодож явсан Вальтер биш тэс ондоо хүн байх мэт санагдана.
Элизабет Эмиль Жиплигийн тухай ярилаа.
- Түүний хийж байгаа ажил нь бидэнд ус агаар мэт хэрэгтэй гэж бүсгүйн хэлэхэд Вальтер толгой дохин,
- Энэ чинь асар том нээлт дээ гэв.
- Би түүнд туршилтын явцын тухай зөвхөн надад биечлэн тайлагнаж бай гэж хэлсэн.
Гэнэт нөгөө зогсоо зайгүй салгалаад байсан Вальтерийн гар гэнэт хөдлөхөө болих нь тэр.
Вальтер Элизабетыг харан,
- Та яах гэж үүнийг хийгээ вэ? гэлээ.
- Вальтер аа, би таныг гомдоох гээгүй. Би үүнийг хэзээ ч, зөвлөлийн гишүүдийн хэн ч нь байсан хийх байсан. Өөрийн санаснаараа л ажлаа эрхлэн явуулах гэсэн юм гэлээ. Вальтер толгой дохин,
- Ойлголоо гэв.
Ширээн дээр тавьсан Вальтерийн гар тайван хэвээрээ байх ажээ.
- Та ч бүрэн эрхтэй л дээ гэж хэлээд бүсгүйд арай чамай инээмсэглэхчээ аядахдаа тэрээр ямар их хүч гаргаж эл дүрийг эсгэж буй нь илт.
- Элизабет аа! гэснээ тэрээр цааш үргэлжлүүлэн,
- Аннагийн нэр дээр асар их үнэ бүхий багц акц бий. Гэвч тэр таны зөвшөөрөлгүй сохор зоос ч авч чадахгүй байдаг. Гэтэл түүнд мөнгө хэрэгтэй болоод байна. Би... гэхэд нь,
- Намайг өршөөгөөрэй, Вальтер аа, гэвч би хяналтын акцийг чөлөөтэй худалдахыг зөвшөөрөхгүй гэв.
Түүний гар хийрхсэн мэт гэнэт салгалан хөдөлж эхэллээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.15.16 2:34 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 24.

Герр Юлиус Бадратт гэгч урт хормойтой хүндэтгэлийн хар хүрэм өмссөн хувраг аятай эцэнхий, хүйтэн царайтай нэгэн байх ажээ. Тэрээр яг л балчир хүүхдийн чадваргүй гараар зурсан болхи, бүдүүвч зураг мэт харагдана. Гар хөл нь чүдэнзний мод, үлбэгэр бие дээр дутуу хагас зурсан толгой залгажээ. Мань эр “Рофф ба хөвгүүд”-ын хурлын танхим дахь асар том ширээний ард Элизабетын урьдаас харан хөдөлгөөнгүй сууж, түүний баруун зүүн талд нь таван банкны эзэд зэрэгцэн тухалжээ. Бүгд цагаан цамц, хар зангиа, урт хар хүрэм өмссөн тэд нар Элизабетад ёслолын хувцас өмссөн хэрнээ ажлын тусгай хувцас угласан мэт санагдана. Ялгагдах юмгүй тэдний хүйтэн царайнаас ёрын муу санаа тодорч буйг нь Элизабет битүүхэндээ анзаарчээ. Зөвлөгөөн эхлэхийн өмнөхөн Кэйт кофе, дөнгөж сая жигнэсэн гайхалтай сайхан үнэр ханхлуулсан жигнэмгийн хамт авчирлаа. Тэд урьд нь Элизабетыг хамт хооллохоор урихад эс зөвшөөрсөн бөгөөд одоо мөн л нэг хүн аятай болсон идээнээс татгалзах байх нь муугийн ёр гэж бүсгүй бодно. Тэдний байгаа янз нь авлагаа хуу хаман авахаар ирсэн бололтой.
Элизабет яриагаа эхлэн,
- Юуны өмнө өнөөдөр та бүхнийг. наашаа ирэхийг зөвшөөрсөнд талархсанаа илэрхийлье гэхэд хариуд нь тэд эелдгээр ч гэх юм уу, эсвэл найрсгаар ч юм уу нэг юм ам амандаа бувтнацгаав.
Бүсгүй цээж дүүрэн амьсгаа аваад үргэлжлүүлэн,
- Би “Рофф ба хөвгүүд’’-ын та бүхэнд төлөх ёстой өрийн хугацааг сунгаж өгөөч хэмээн гуйхаар урьсан юм гэлээ.
Юлиус Бадратт толгойгоо үл мэдэг сэгсрэн,
- Өршөөгөөрэй, Рофф авхай. Бид аль хэдийн мэдэгд...
- Би үгээ дуусгаагүй байна гээд Элизабет түүний үгийг нь таслан бүгдийг хяламхийн хараад, үргэлжлүүлэн,
- Та нарын оронд байсан бол би ч гэсэн татгалзах байсан гэлээ.
Тэд бүсгүй тийш нэгэнтээ зэрвэс харснаа, дараа нь тээнэгэлзсэн янзаар бие биенээ харцгаав.
- Агуу бизнесмен эцэг маань ерөнхийлөгч байхад та бүхэн “Рофф ба хөвгүүд”-аас авах авлагадаа эргэлзээгээ дарж чадаж байсан бол одоо ажлаа у1эдэхгүй байгаа бүсгүй концернын жолоог атгаж байхад хугацааг нь сунгаж өгч болохгүй гэж үү?
- Та өөрөө өөрийнхөө асуултанд хариулчихлаа гэж Бадратт хэлснээ, - Бидэнд ямар ч хүсэл...
- Би үгээ дуусгаагүй байна гэж Элизабет дахин хэллээ.
Одоо тэд бүсгүйг сэрэмжлэн ажиглацгаана. Бүсгүй тэднийг нэгд нэгэнгүй харснаа өөрийг нь бүрэн анхаарсныг бататган мэдлээ. Эд бол дэлхийн санхүүгийн бүх салбар дахь тэдний хамтран ажиллагсад нь бахдан хүндэтгэдэг швейцарийн банкны эзэд байв. Бага зэрэг урагш бөхийн бүсгүйг хүлээн харах тэдний харцанд сонирхсон янз тодров.
- Та нар “Рофф ба хөвгүүд”-тэй урт удаан хугацаагаар хамтарч ажилласан хэмээгээд Элизабет,
- Олонх тань эцгийг минь тун сайн мэднэ гэдэгт итгэлтэй байна. Хэрэв үнэн бол тэрээр та бүхний итгэл найдварыг ямагт хүлээж асан гэдэгт огт эргэлзэхгүй байна гэлээ.
Зарим нэг банкны эзэд батлан толгой дохих үзэгдэв.
- Мөн намайг түүний суурийг эзэлсэн гэдгийг сонсоод олонх тань өглөөний кофендоо хахаж цацалсан гэдэгт ч бас итгэлтэй байна гэлээ.
Банкны эздийн нэг инээмсэглэснээ, сүүлдээ тас тас хөхөрч,
- Рофф авхай, таны түмэн зөв. Магадгүй, энэ миний зүгээс тийм ч эелдэг биш байж болно, гэвч үнэнийг хэлэхэд, таны хэлснээр би үнэхээр кофендоо золтой л цацчихаагүй шүү гэлээ.
Элизабет урьдаас нь цайлганаар инээмсэглээд,
- Би та бүхнийг буруутгахгүй. Надад ч гэсэн тийм явдал тохиолдсон шүү гэв.
Бас нэгэн банкны эзэн,
- Рофф авхай, нэг л юм ойлгож чадахгүй байна. Хэрэв бид энэ зөвлөгөөний хэрэг зоригийг урьдчилан мэдээгүй бол гээд тэрээр гараа алдлан мөрөө хавчиж,
- Тэгвэл бид яах гэж энд сууж байх билээ? гэлээ.
- Яагаад гэвэл та нар дэлхийн алдартай томоохон банкны эзэд Та бүгдийг доллар цент бүрийг чухагт тооцон, харамлаж бодолгүйгээр өдий дээд амжилтанд хүрсэн гэж бодохгүй байна. Хэрэв энэ үнэн бол танай нягтлангуудтай хамтарч ажиллахад болох юм. Энэ нь зөвхөн банкны ажилд амжилт авчрахгүй гэж бодож байна.
- Энэ бүхэн үнэн, Рофф авхай. Гэхдээ бид наймаачид, тэгээд...
- “Рофф ба хөвгүүд” фирм ч гэсэн худалдааны байгууллага. Бас ч үгүй асар том. Үнэнийг хэлэхэд би энэ суудалд суугаагүй байхдаа хэр зэрэг томыг нь огт төсөөлөөгүй юм. Тэр ч бүү хэл дэлхийн хичнээн хүн хувийн амьдралаа түүнд зориулж байгааг ургуулан бодоход ч хэцүү байна. Бид анагаах ухаанд ямар их хувь нэмэр оруулж байна! Одоогоор хичнээн хүний амь амьдрал концерноос хамаарч байна! Хэрэв...
- Энэ бүхэн эргэлзэх юмгүй сайшаалтай хэрэг гэж Юлиус Бадратт түүний үгийг таслаад,
- Бид ярианыхаа сэдвээс хазайсан мэт надад санагдаж байна. Танд өрөө хурдан дарах аргын нэг нь концернын акцийг чөлөөтэй худалдах хэрэгтэй гэж бараг мэдэгдээ биз дээ хэмээв.
“Энэ түүний эхний алдаа” гэж Элизабет бодоод Танд бараг мэдэгдээ биз дээ гэнэ шүү.
Бүх мэдээлэл нь маш нууцаар хэлэлцдэг. Захирлуудын зөвлөлийн зөвлөгөөн дээр “түүнийг мэдэгдсэн” биш үү. Тэнд байсан хүмүүсийн хэн нэг нь санаатайгаар задруулж дээ. Тэр “Хэн нэгэн” хүн хэн байсныг магадлах хэрэгтэй, гэхдээ одоо биш, хожим нь.
- Би танаас нэг юм асуух гэсэн юм. Хэрэв танай зээл төлөгдөж байвал хаанаас мөнгө гарах нь танд хамаатай биш биздээ?
Юлиус Бадратт дотор хүнтэйгээ нэгийг хэлэлцэж, бүсгүйн үгэнд нь урхи тавихыг оролдов. Эцэст нь,
- Мэдээж, хамаатай. Хамгийн гол нь бид өөрийн мөнгөө эргүүлж авч байна.
Элизабет урагш бөхийн зоригтойгоор,
- Тэгэхээр акцын чөлөөт худалдаагаар уу эсвэл манай санхүүгийн эх үүсвэрээс мөнгө авах нь тийм ч чухал биш юм байна. Тэгвэл “Рофф ба хөвгүүд” дампуураагүй гэдэг нь та бүхэнд тодорхой боллоо. Өнөөдөр ч, маргааш ч, хойшдоо ч дампуурахгүй. Ингээд миний гуйгаад байгаа цорын ганц зүйл нь бага зэрэг хугацаа өгөөч гэж. байгаа юм гэсэнд, Юлиус Бадратт хүйтнээр тамшаалан,
- Рофф авхай, надад итгээрэй, бид танд гүнээ харамсал илэрхийлж байна. Та ямар их гарз хохирол амсан хэцүү байгааг бид ойлгож байна л даа, гэвч бид...
- Гурван сар. Ердөө л ер хоног. Мэдээж хугацаа хэтэрснийг бодолцоно гэж Элизабет хэлэв.
Ширээний ард нам гүм ноёрхох нь бүсгүйд даанч нэг ашиггүй ажээ.
Тэдний царай хүйт даан дайсагнасан янзтай болоход бүсгүй нөөц дайралтандаа орохоор шийдэв.
- Би... би мэдэхгүй, би ийм эрх эдэлж чадах эсэхээ ... хэмээгээд дуугаа намсган шивнэх шахам өгүүлснээ,
- Гэвч энэ бидний дунд л үлдэх болно гээд,
Бүсгүй харцаараа бүгдийг тойруулан хараад бүгдийн анхаарлыг татсанаа мэдэрснээ,
- “Рофф ба"хөвгүүд” эм зүйн хувьсал хийх нээлтийн босгон дээр оччихоод байна гээд бүсгүй хэсэг зогсосхий гээд, - Концерн орчин үед дэлхий дахинаа байхгүй, манай тооцоогоор эрэлт хэрэгцээ маш ихтэй, худалдааны асар ашигтай эмийг зах зээлд гаргахад бэлэн болоод байна гэлээ.
Хурлын танхим дахь уур амьсгал эрс өөрчлөгдөв. Юлиус Бадратт бусдаас урьтан өгөөшийг тоншиж,
- Үгүй яах вэ... энэ м-м-м...
Элизабет татгалзан толгой сэгсэрч,
- Герр Бадратт, намайг өршөөгөөрэй. Би дэндүү ихийг ярьсан байж болох юм. Одоо энэ үндэс суурин дээр бүх үйлдвэрлэл өөрчлөгдөнө гэдгийг л хэлж чадах байна. Манай хүчин чадлыг хоёр, эсвэл гурав дахин нэмэх ч шаардлага гарч магад. Бидэнд шинээр томоохон зээл ч хэрэгтэй болох нь мэдээж гэсэнд,
Банкны эзэд учиртайхан харц солилцов. Герр Бадратт нам гүмийг эвдэн,
- Өр төлөх хугацааг тань ер хоногоор сунгая, мэдээжийн хэрэг бид хойшид ч гэсэн “Рофф ба хөвгүүд”-ийн эхлэн эрхэлж буй ажлын гол банкнууд хэвээр байх болно гэв.
- Мэдээжийн хэрэг.
Тэд дахиад л учиртайхан харц солилцов. Банкны эздийн таг дуугүй суух нь Элизабетад африкийн бөмбөрийн хамаг хүчээрээ нүдэхээс ч чанга дуу сонсогдох шиг болов.
- Харин та итгэлтэй байна уу гэснээ Герр Бадратт,
- Өөрөөр хэлбэл ер хоногийн дотор танайх бүх өрөө бүгдийг дарна гэж баталж байна уу? гэлээ.
- Тиймээ! Итгэлтэй байна.
Герр Бадратт хүлгэлзэн дуугүй болоод эхлээд Элизабетыг, эцэст нь хамтрагчдыгаа толгой дараалан ширтэж, тэднээс үг дуугаргалгүй зөвшөөрөл авсны эцэст,
- Өөрийн зүгээс би хугацаа сунгахад татгалзахгүй. Хүүгүй хугацаа сунгах нь бидэнд ихээхэн хохиролтой гэдгийг бүсгүй ухаж ойлгоно гэж бодож байна гэв.
Нэгэн банкны эзэн батлан толгой дохиж,
- Герр Бадратт хэрэв та татгалзахгүй бол бид ч гэсэн...
Бүтэшгүй гэж санасан хэрэг нь бүтэх нь тэр дээ.
Элизабет сэтгэл нь уужран, хэмжээгүй их баярласнаа арай ядан дарж сандлаа налан гэдийв. Бүсгүй энэ ер хоногт юутай ч болов амжуулна даа.

_________________
Avatar by Someone


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited