#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.24.17 8:11 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 151 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Feb.18.16 1:26 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 863
Location: La vita è bella
тэмдэг

_________________
♫ Westlife ♫


Top
   
PostPosted: Feb.18.16 2:56 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 717
4-р пэйж гэцэн байхаар нь дахиад бүлэг байгаан байх гэж горьдлоо ш дээ.За энэ бүгд осол бол санамсаргүй биш зориудаар хийсэн гэдгийг л мэдэх юм, харин хэн ийм юм хийгээд байгааг ёстой чөтгөр л мэдэх байх даа. Угаасаа ингэж нууцлах нь л зохиолыг хамгийн сонирхолтой болгодог бөгөөд Сиднеи гуай бол энэ талаар мастер билээ. Тэхээр энэ удаа зөн билгийн тулаанд орохоо болиод самованаа хүлээгээд л сууж байя дөө, маш их баярлалаа


Top
   
PostPosted: Feb.18.16 3:00 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 717
нээрээ эм үйлдвэрлэнэ гэдэг асар их зардалтай, урт удаан хугацааны туршилт шаарддаг эрсдэл ихтэй бизнэс юм байна, хөөрхий Элизабетын өвөө нь зүгээр л гуталчин байсан бол амар байхгүй юу, өдийд гутал үйлдвэрлээд хэл амгүй зараад л сууна биз


Top
   
PostPosted: Feb.18.16 2:41 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 37.

“Рофф ба хөвгүүд”- ийн хамгаалалтын дарга Элизабетад хандан,
- Бүх юм тун хурдан болсон, Рофф авхай. Бид юу ч хийж амжсангүй. Гал команд ирэхэд лаборатори тэр аяараа дүрэлзэн шатаад дуусч байсан гэв.
Лабораториос ганцхан Эмиль Жиплийн нүүрс болсон цогцсыг олж авчээ. Түүний гар бичмэл нь нэг бол дэлбэрэлтээс өмнө лабораториос алга болсон, эсхүл түүнтэй хамт шатаж дууссан байх даа.
- Судалгааны хэсэг мөнхийн харуул хамгаалалттай байх ёстой биш билүү? гэж Элизабет асуув.
- Тийм ээ, авхай. Бид ...
- Та аюулгүй албаны даргын үүрэгт ажилд удаж байна уу?
- Таван жил. Би...
- Та халагдсан.
Тэрээр эсэргүүцэх гэснээ, бодлоо өөрчлөн,
- За авхай гэв.
- Таны удирдлаганд хэдэн хүн ажилладаг вэ?
- Жаран тав.
Жаран тавуулаа! Ганц хүнийг хамгаалж чадсангүй.
- Танд албан ёсоор мэдэгдэхэд: Хорин дөрвөн цагийн дотор тэд бүгд тойрох хуудсаа авсан байх ёстой шүү. Нэг ч хүн үлдээлгүй гэж Элизабет хэлэв.
Тэрээр асуусан янзтай бүсгүйг харав.
- Та шударга бус загнаж байх шиг надад санагдаж байна.
Бүсгүй Эмиль Жиплийн тухай, үүрд алдагдсан түүний үнэлж барамгүй томьёоны тухай, өрөөнөөс санамсаргүй олдсон өнөөх сонсох төхөөрөмжийн тухай бодно.
- Эндээс зайл гэж Элизабет өгүүлэв.
Элизабет Эмиль Жиплийн нүүрс болсон бие, хамт шатсан туршлагын амьтдын тухай бодлоо толгойноосоо авч хаях гэсэндээ, аз нь харьсан энэ өглөөний хором бүрд ажилтай байхыг хичээлээ. Томьёо алдсанаас концернд учрах үлэмж их хохирлын тухай бодлоо ч толгойноосоо авч хаяв. Өрсөлдөгч фирмүүдийн хэн нэгнээс томьёо гарч ирэн, эрхийн бичгийг авсан байхыг үгүй гэх газаргүй бөгөөд Элизабет яаж ч чадахгүй нь мэдээж. Өрсөлдөгч чинь чиний сул доройг мэдэрч чамайг тасчин хаяхаар тэмүүлж байх шив. Гэхдээ өрсөлдөгч биш харин энэ бүхэнд өрсөлдөгч хутгалдаагүй, гагцхүү ойр дотнын үхлийг ёрлогч хүн.
Элизабет хамгаалалтыг мэргэжлийн цагдаа нараар хийлгэнэ хэмээн зүтгэхдээ эргэн тойронд нь үл таних хүмүүсийн дунд байвал илүү аюул осолгүй байна гэдгээ бүсгүй мэдэрч байв.
Дараа нь Бельгийн элчин сайд ван ден Лог хатагтайн биеийг асуухаар Брюсселийн “Опиталь интернационал’’-тай холбогдов. Хатагтай урьдын адил комын байдалд байгаа гэжээ. Хэн ч түүний амийг аварч чадахгүй нь бололтой.
Эмиль Жипли, монголжуу хүү, элчин сайдын эхнэрийн тухай бодлыг нь тасдан Рис өрөөнд нь орж ирэв. Тэрээр бүсгүйн царайг хараад намуухан дуугаар,
- Муу юм бодоо юу? гэв.
Бүсгүй гашуудан толгой дохилоо.
Рис түүнд тулж очоод нүдийг нь эгцлэн ширтвэл бүсгүй ядарч, цөхөрсөн харагдахад түүнийг ийм янзаар удаан тэсэхгүй нь хэмээн бодоод, гарыг нь энхрийлэн атгаж,
- Юугаар тус болох вэ? гэлээ.
Бүх л юмаар гэж Элизабет бодон, урьд нь хэзээ ч түүгээр ингэтлээ дутагдаж байсангүй. Түүнд Рисийн эр зоригийн хүч, түүний тусламж, түүний хайр халамж юу юунаас ч илүү хэрэгтэй байлаа. Тэдний харц мөргөлдөж бүсгүй түүний тэвэрт наалдан тохиолдсон бүхнээ дэлгэн ярихад бэлэн байлаа.
- Ван ден Лог хатагтай яаж байна? гэж Рис асуув.
Агшны төдийд бүх юм замхран ариллаа.
- Дээрдсэн юмгүй гэж Элизабет өгүүлэв.
- “Уолл-стрит жорнэл”-д гарсан нийтлэлийн дагуу чамтай яриагүй юу?
- Ямар нийтлэл вэ?
- Чи тэр тухай мэдэхгүй байна гэж үү?
- Мэдэхгүй байна.
Рис Элизабетын өрөөнд сонин авчир гэж тушаал буулгалаа. Нийтлэлд саяхан “Рофф ба хөвгүүд” болсон гунигтай үйл явдлуудыг бүгдийг тодорхой бичээд, концернын асуудлыг шийдвэрлэх мэдлэг туршлагатай, удирдагч хэрэгтэй гэх маягийн санаа агуулжээ. Элизабет сониноо тавиад,
- Энэ нийтлэл бидэнд хэр зэрэг хортой вэ? гэлээ.
Рис мөрөө хавчаад,
- Хор гор нь хэдийн гарсан. Тэд ердөө л хамтран ажиллахыг хүсэж байна. Бид олон үйлчлүүлэгчдээ алдаж байна. Бид ...
Дотуур холбоо хангинан дуугарахад Элизабет товчлуурыг дараад, - За? хэмээн хариулав.
- Хоёрдугаар шугамаар Герр Юлиус Бадратт ярьж байна, Рофф авхай. Тэр яаралтай ярих гэнэ.
Элизабет Рисийг харлаа. Бүсгүй эцсийн мөчийг хүртэл банкны эрхмүүдтэй уулзахгүй хойшлуулсаар байсан юм.
- Алив түүнтэй холбоодох гээд тэрээр харилцуураа аван,
- Өглөөний мэнд, Бадратт аа гэв.
- Өглөөний мэнд хэмээн хүйтнээр хариулах дуулдаад,
- Үдээс хойш та надтай уулзах зав байна уу? гэлээ.
- За,танд ...
- Сайн байна. Дөрвөн цагт болох уу?
Элизабет хариу дуугаралгүй хэсэг байзнаад,
- За тэгье. Дөрвөн цагт хэмээв.
Харилцуур нэг л сонин шаржигнах дуугарахад нь Элизабет Бадратт хоолойгоо зассан болохыг нь ойлголоо.
- Би ноён Жиплийн тухай сонсоод их харамсаж байна гэлээ.
Гэтэл Жиплийн нэрийг дэлбэрэлтийн тухай өгүүлсэн сонингийн нийтлэлд гаргаагүйсэн.
Бүсгүй харилцуураа аажим тавьсны дараа Рис түүнийг ажиглан байгааг нь анзаарчээ.
- Яав, цусны үнэр ханхлаа юу? гэж асуув.
Үдээс хойш утас тасралтгүй хангинасаар.
Алек утасдаж,
- Элизабет аа, өглөөний сонингийн нийтлэл уншив уу?
- Уншсан. “Уолл-стрит жорнэл” байдлыг дэвэргэж байна гэж би бодож байна.
Алек хэсэг чимээгүй болсноо,
- Би “Уолл-стрит жорнэл”-ийг яриагүй байна. “Файнэншл таймс"-ийнх “Рофф ба хөвгүүд”-д зориулсан бүтэн тэргүүн нүүр дүүрэн хэвлэжээ. Дэмий хоосон юмаар биднийг занан зүхэж байна гэв.
- Алек аа, би чам руу эргээд ярина гэж Элизабет хэлэв.
Иво утасдаж,
- Хонгорхон минь, таагүй мэдээ сонсоход бэлтгээрэй.
“Би аль хэдийн бэлэн” хэмээн уйтгартай гэгч нь бодон Элизабет хөмсөг зангидав.
- Алив, эхнээс нь яриадах.
- Хахууль авсан хэргээр италийн сайдыг баривчилсан гэж Иво хэллээ.
Цааш нь юу болохыг Элизабет сайн мэднэ.
- Үргэлжлүүл.
Ивогийн дуунд уучлал эрсэн аяс тодорлоо.
- Бид буруугүй шүү. Өөрийн нь шунал, алмай явдал түүнийг дөнгөлчихлөө. Нисэх буудлаас шууд баривчилж, биед нь ихээхэн мөнгө байсан. Тэр нь манай мөнгө болох нь батлагдсан.
Элизабет иймэрхүү юм сонсоход бэлэн байсан ч гэсэн, үл итгэсэн янзтай,
- Бид яах гэж түүнд хахууль өгсөн юм бэ? гэв.
- Юу яах гэж? Италид ямар ч саадгүйгээр бизнес эрхлэх гэж өгсөн шүү дээ, энд хүн болгон өгдөг юм. Бидний хийсэн гэмт хэрэг сайдад хахууль өгсөндөө биш, баригдсандаа байгаа юм.
Бүсгүй суудлаа налан гэдийлээ. Толгой нь эргэн шанаа орчим хүчтэй лугшин цохилно.
- Одоо тэгээд яах вэ?
- Даруйхан концерны өмгөөлөгчтэй холбоо барья. Санаа зовох хэрэггүй. Италид ядуу хүн л шоронд суудаг юм гэв.
Парижаас Шарль утастахад түүний дуу сандарсандаа чичгэнэж сонсогдов. Францын хэвлэлийнхэн тэр чигээрээ “Рофф ба хөвгүүд”-ийн тухай орилолдоцгоож байгаа аж. Шарль Элизабетаас оройтоогүй дээрээ акцийг чөлөөтэй худалдахыг шаардаад,
- Бид нар үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдаж байна. Тэдэнгүй бол фирм юу ч биш гэжээ.
“Банкны эзэд, хүргэдүүд, үеэлүүд, хэвлэлийнхний энэ бүх утасны дуудлага” Элизабетыг гомдоож орхилоо. Олон янзын хэрэг явдал зэрэг гарах нь ямар их гачлантай хэрэг вэ? Хэн нэгэн энэ дуулианаас хожин даллаганыхаа уутанд хулгайлсан юмаа хийж байгаа нь илэрхий. Тэр хэн бэ? “Өөдгүй новшийг” Элизабет олж илрүүлэх ёстой.
Элизабетын дэвтэрт Мария Мартинелли бүсгүйн нэр хуучин хэвээрээ хадгалагдсаар байлаа. Швейцарын дотуур байранд хамт байсан урт хөлтэй итали охины дүр ой тойнд нь сэргэн орж ирлээ. Тэд үе үе өөрсдийн тухай мэдээ зурвас бичиж байжээ. Мария загвар өмсөгч болж Элизабетад бичсэнээр италийн сонингийн магнат эртэй сүй тавин Миланд амьдарч байгаа гэсэн. Арван таван минутын дараа Элизабет Мариятай ярьж, мэнд мэндэлцсэний эцэст,
- Чи нөгөө сонины хүнтэйгээ гэрлэсэн үү? гэж асуув.
- Одоохондоо үгүй. Гэхдээ Тони гэрлэлтээ цуцлуулмагц бид гэрлэнэ.
- Мария, чамаас нэг хүсэх юм байна.
- Хэл л дээ.
Бараг цагийн дараа Мария Мартинелли Элизабет руу эргэн залгаад,
- Бүх юм жимбийн тав. Баттай эх сурвалжаас авсан мэдээнээс, үзвэл сайд Италиас мөнгө гаргахаар завдаж байгаад баригджээ. Нэг эр түүн рүү гаалийнхныг турхирсан байна.
- Тэр турхирагчийн нэрийг мэдээгүй биз?
- Иво Палацци гэгч юм байна.
Байцаагч Макс Хорнунг нэлээн сонирхолтой нээлт хийжээ. Тэрээр “Рофф ба хөвгүүд” лабораторид болсон дэлбэрэлт нь санамсаргүй гарсан бус харин ч армид тусгайлан хэрэглэдэг өөр хаанаас ч олддоггүй “Рилар Х" тэсрэх бодисоос үүссэн гэдгийг илрүүлсэн байна. Гэтэл “Рилар X" тэсрэг бодисыг “Рофф ба хөвгүүд"- ийн нэгэн үйлдвэрт үйлдвэрлэсэн гэдгийг олж мэдсэн Макс ихэд сонирхжээ. Чухам хаана үйлдвэрлэснийг мэдэхийн тулд
ганц утастахад л хангалттай байв.
Тэр үйлдвэр Парижаас холгүй оршдог ажээ.
Өдрийн дөрвөн цагт Юлиус Бадратт буйдан сандал өнцөгдөн суугаад, шулуухан гэгч нь,
- Бид танд туслах гэж хичнээн их чармайлаа, Рофф авхай, гэвч бид хадгаламж эзэмшигчдээ юун түрүүн бодолцох ёстой.
Банкны эзэд иймэрхүү мэдэгдлийг бэлэвсэн эхнэр эсвэл өнчирсөн хүүхдүүдэд. тэдний хөрөнгийг барьцаанд авахдаа хэлдэг байх даа хэмээн бодоод, ийм мэдэгдлийг хэзээ нэг цагт өөрт нь хэлнэ гэдгийг ч Элизабет мэдэж байжээ.
... Тиймээс консорциумын шийдвэртэй холбогдуулан манай банк “Рофф ба хөвгүүд”-ийг нэн даруй өрөө төлөхийг шаардаж байна.
- Миний санаж байгаагаар, та надад ер хоногийн хугацаа өгсөн байхаа гэж Элизабет асуув.
- Харамсалтай нь бидэнд байдалд улам дордож байх шиг санагдаж байна. Танд л гэж хэлэхэд таны харилцдаг банкнууд бүгд ийм бодолтой байгаа шүү.
Хэрэв банкнууд одоо зээл өгөхөөс татгалзвал концерн гэр бүлийн хяналтанд байж чадахаа болих нь тэр билээ.
- Надад итгээрэй, Рофф авхай, ийм гунигт мэдээ дуулгаж байгаа нь надад тун таагүй байгаа ч гэлээ өөрийн үүргийн дагуу биечлэн дуулгах ёстой гэж бодож байна.
- “Рофф ба хөвгүүд” хүчирхэг, амьдрах чадвартай корпорац гэдэг нь тодорхой байгаа биз дээ?
Герр Бадратт хүндэтгэн толгой бөхийлгөөд,
- Энэ ч агуу корпорац л даа гэлээ.
- Тэгэх тусмаа та бидэнд цаг хугацааны тухайд татгалзаад яахав.
Герр Бадратт хатсан уруулаа шилэмдээд,
- Банк таны асуудлыг хялбархан шийдэгдэнэ гэж үзэж байна. Гэвч ... гээд тэрээр түгдчив.
- Гэтэл та энэ асуудлыг хэн ч шийдэхгүй гэж үзээд байх шив, тийм үү?
- Тийм л болоод байна гээд тэр босохоор завдав.
- Тэгвэл фирмийн ерөнхийлөгчөөр өөр хэн нэгэн болбол яах вэ? гэж Элизабет асуув.
Тэр татгалзан толгой сэгсэрч,
- Бид концернын захирлуудын зөвлөлөөс хэн нь ч ерөнхийлөгч болсон байдал дээрдэхгүй гэсэн нэгдмэл бодолтой байгаа гэх нь тэр.
- Би Рис Уильямзыг л хэлээд байна хэмээн Элизабет хариулав.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.18.16 2:43 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 38.

Темза мөрний эргүүлийн цагдаагийн хэсгийн доод тушаалын ажилтан Томас Хиллер нойргүй хоноод, бас өлсчихсөн, гай дээр гамшиг гэгчээр дээр нь чөмгөө царцтал хүйтэн бороонд норчихсон нэг туйлдсан амьтан хэцүүхэн шүү явна. Үүнээс долоон дор эргүүл урьд өмнө таарч байгаагүйсэн гэж тэрээр бодно.
Сүйт бүсгүй Фло нь хачир нэмэх мэт хавьтуулаагүй эсэргүүцээд байсныг нь бодохоос шар нь гозойж муусайн хүүхнүүдийг чөтгөр аваасай билээ хэмээн хилэгнэн явлаа. Гучин футийн жинтэй цагдаагийн хөлөг онгоц жолоодон явахад нь ширүүн салхи босон хувингаар ус цутгах мэт бороо шаагина. Темза мөрний цагдаагийн хэлтэс Дартфордоос Стейнийн гүүр хүртэл тавин дөрвөн милийн газрыг харьяалан хянах агаад Хиллерт түүний эргүүлийн алба нь ихэд таалагддаг аж. Гэвч өнөөдөр ч тийм таатай бус байв. Тэрээр нүцгэлэн орондоо орсон атлаа уурлан эсэргүүцэж байсан Флог бодон гомдолтойяа цаг руугаа харвал энэ уйтгартай ээлж нь дуусахад хагас цагийн зай үлджээ. Хөлөг эргэн Ватерлоогийн зогсоол тийш эргэлээ. Тэр нойргүй хоносон нүдээ нухлан булингартан, хөөсрөх мөрний усыг харлаа.
Ар нуруугаараа эргэсэн аварга том загас хаа нэгтэйгээс хөвж ирсэн бололтой. Түүнд “Хэрэв бид хөлөг дээр гаргаж ирвэл энэ загас биднийг өмхийгөөрөө утах байх даа” гэсэн бодол зурсхийн орж ирэв. Загас хөлгийн баруун талд арваад ярдын тэртээ харагдана. Зогсоод хөлөг дээр гаргаж ирэх эсвэл зүтгүүр онгоцоор чирэх хэрэг гарч дээ.
- Дэслэгч ээ! хэмээн Хиллер хашгираад,
- Хөлгийн баруун талд аварга том загас акул ч юм уу эсвэл өөр ямар нэг загас байна гэлээ.
Зуун морины хүчтэй дизель хөдөлгүүр хүчлэн хүнгэнээд, хөлгийн хурд саарав. Дэслэгч Гаскинс Хиллерт дөхөж ирэн,
- Хаа байна? гэж асуув.
Юу нь эс мэдэгдэх цайвар юм бороонд замхран алга болжээ.
- Тэнд л байсан даа.
Түрүүч Гаскинс бас л хурдан харихсан гэж хүсч байсан нь илт тул анхандаа энэ мангуу загастай орооцолдохыг хүссэнгүй.
- Тэр чинь хөлөг явахад саад болохоор тийм том байсан юм уу? гэж юмыг яаж мэдэх вэ хэмээн асуугаад авав.
Хиллер ялагдсанаа тэвчин,
- Тийм ээ гэлээ.
Эргүүлийн хөлөг нөгөө хачин зүйл анх харагдсан зүг рүү аажим эргэхэд, харанхуй дундаас нөгөө хачин юм гэнэт хөлгийн зүг хөвж явахыг хараад тэд гайхсандаа хөшиж орхицгоов. Энэ нь цайвар үстэй бүсгүйн цогцос байлаа.
Бүсгүйн хүзүүнд нь зүүсэн улаан туузаас өөр юу ч үгүй чармай шалдан байх ажээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.18.16 2:45 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 39.

Бага тушаалын ажилтан Хиллер, түрүүч Гаскинс хоёр бүсгүйн цогцсыг Темза мөрнөөс гогдон авч байхад, Лондонгийн нөгөө талд арван милийн зайтай газар Макс Хорнунг цагаан саарал гантигаар хийсэн Скотленд-Ярдын шинэ барилгын үүдний танхимд орж явлаа. Энэ гайхамшигтай байгууллагын босгоор хөл тавин алхсандаа тэрээр ихэд бахдалтай байх агаад түүнийг энэ албанд оруулж өгсөн хүн нь агуу их ах дүү цагдаагийнхны нэгэн байсан сан. Макс англичуудад гүнээ хүндэтгэлтэй ханддаг ч төрөлх хэлээрээ, үл ойлгогдом ярих нь түүний дургүйг нь хүргэх аж! Жижүүрийн цагдаа,
- Танд юугаар туслах вэ, эрхэм ээ хэмээн эелдгээр асуув.
- Би Дэвидсон байцаагчтай уулзахаар товлосон байгаа гэж Макс хариулав.
- Нэрээ хэл дээ, эрхэм ээ?
Макс сунжруулан тодорхой гэгч нь,
- Байцаагч Дэвидсон гэлээ.
Жижүүр түүнийг гайхан ширтээд,
- Та байцаагч Дэвидсон юм уу? гэв.
- Үгүй, миний нэр Макс Хорнунг.
Жижүүр уучлал эрсэн өнгөөр,
- Өршөөгөөрэй, эрхэм ээ, та англиар муу ярих юм аа? гэжээ.
Тэгж тэгж таван минутын дараа гэхэд Макс байцаагч Дэвидсоны өрөөнд орж очвол хүнд жинтэй, болхи хөдөлгөөнтэй, дунд эргэм насны малигар том улаан царайтай, муруй сарий шар шүдтэй эр сууж байхыг хараад Макс ердийн л англи эр хэмээн баярлан бодлоо.
- Та утсаар ярихдаа Алек Николзыг хүн амины хэрэгт сэжиглэх баримт хэрэгтэй байна гэсэн байхаа.
- Тийм ээ.
Байцаагч Дэвидсон түүнийг асуунгуй ширтэж,
- Тэр үнэхээр муу хэрэгт хуруу дүрчхээ юу?
Макс гүнзгий санаа алдаад, үг бүрээ тод гэгч нь давтан өгүүлэв.
- За тийм байж гэж байцаагч Дэвидсон бодолхийлэн хэлээд хэсэг зуур дуугүй байснаа, - Тэгэхээр ингэе л дээ. Би таныг банкны эрүүгийн баримт олгодог 4-р хэлтэс рүү явуулъя. Тэдэнд юу ч байхгүй бол банкны эрүүгийн мэдээллийг нууцалдаг 11, 13-р хэлтэс рүү оролдоод үзэмз.
Ноён Алек Николзын тухай мэдээлэл энэ хэлтсүүдийн гараар ороогүй ч гэсэн Макс хэрэгтэй мэдээллээ хаанаас олохоо мэднэ.
Макс Скотленд-Ярдад ирэхээсээ өмнө Лондоны санхүүгийн төвд ажиллаж байсан хэд хэдэн санхүүчтэй ярьж амжжээ.
Тэдний хариулт нэг адил байлаа. Энэ төвд ажиллаж байгаа хэн боловч нэгийг нууж байдаг тул тэд бүгдээрээ жийрхэцгээх нь санхүүгийн догшин харуул гэгддэг Максын нэр алдар Лондон хүрчихсэн нь илт. Макс хэн нэгнээс мэдээлэл хэрэгтэй байна гэхэд тэд түүнд туслахын тулд амь тавин зүтгэхэд бэлэн байх ажээ.
Макс бол агуу их компьютерч бөгөөд компьютерын гарын ард суусан тэрээр мэргэжлийн төгөлдөр хуурч мэт болдог байв. Компьютер ямар хэл дээр суулгасан байх нь ер хамаагүй, Макс Фортран, Фортран IV, Алголом 68, КОБОМ, бизнесийн Бейсик, график картын АПЛ, тэр ч бүү хэл ПЛ-1 зэрэг программын хэлүүдийг ус цас мэт мэднэ.
Гагцхүү юуг хаанаас олох ёстой гэдгээ мэддэг, туйлын тэвчээртэй байх хэрэгтэй. Тэгвэл баримт таны өмнө маргаангүй гарч ирнэ.
Макс компьютеруудтай ганцхан үгээр ойлголцоно. Тэдэнд нутаг нутгийн аялгуу гадаад төрх, хэрхэн хувцасласан нь огт саад болдоггүй. Тэдний хувьд Макс өөлшгүй нэр алдартай, агуу их гүн сэтгэгч тул хуучин анддаа ярих мэт түүнд хамаг нууцаа дэлгэх авай.
- Алек Николз ноёнтны тухай ярилцъя гэж Макс хэлэв.
Компьютерууд дуртайяа зөвшөөрч, багана, код, график бүхий тоон мэдээллүүдийг гаргалаа. Хоёр цагийн дараа гэхэд Макс энэ хүний дүр зургийг үзүүлсэн өвөрмөц цуглуулгатай болжээ.
Максын өмнө банкны тооцооны хуулбар, төлбөрийн чек хэвтэнэ. Асар их мөнгө бүхий бүхэл бүтэн чекүүдийн цуглуулгын хүлээн авагч нь ноён Алек бэлэн мөнгөөр авсан байх ажээ. Энэ их мөнгө хаашаа орчих нь тэр вэ? Хувийн зардалд уу, ямар нэг гэрээний төлбөрт үү эсвэл татвар төлөө юу? Үгүй гэсэн хариулт. Тэр дахиад л зарлагуудыг хянаж эхлэхэд: “Уайтс-клусын чек, махны тооцоо - төлөөгүй... Жон Бейтсээс авсан үдэшлэгийн даашинз... Гвиней руу явсан... шүдний эмчийн тооцоо - төлөөгүй. “Аннабель” салоны тооцоо... Парижийн Сен-Лоранаас авсан даашинз, ... “Цагаан зааны” тооцоо... төлөөгүй... Жон Уинхэмийн үсчиний тооцоо - төлөөгүй... Иво Сент-Лоранаас авсан дөрвөн даашинз үйлчлэгчдийн цалинг...
Макс компьютерээс автомашины лицензийн төвийн ноён Алекийн нэр дээрх мэдээг авлаа.
Нааштай хариулт өгчээ. Ноён Алек “бентли”, “моррис” машинтай.
Гэвч нэг л юм дутуу байна даа. Юу байж болох вэ. Машины үйлчлэгч механикийн тооцоо алга.
Макс компьютерыг ой ухаанаа ухахыг шаардаж гарлаа. Долоон жилийн турш ийм тооцоо нэг ч удаа, хийгдээгүй байх юм.
- Бид ямар нэг юм мартаа юм болов уу? гэж компьютер асуув.
- Үгүй, бүгд үнэн зөв гэж Макс хариулжээ.
Ноён Алект механикчийн хэрэг үгүй. Тэр өөрөө машинаа засчихдаг хүн. Ийм хүнд цахилгаан шат жип машины тоормосны систем хоёрын учрыг олоход ядах юм юу байхав. Макс Хорнунг нууц мэдээллийг ухаж төнхсөөр байгаад Алекийн зардал орлогоосоо хэтэрсэн болохыг нь илрүүлжээ.
Сэжүүр нь ч олдох шив.
Хотын нийгмийн давхарга бүр дэх Максын найзын холбоо гэж аалзны тор л гэсэн үг. Хоёр хоногийн дараа гэхэд Алек Сохо дахь клубийн эзэн Тод Майклзад өртэй болсон нь Максад илэрхий болжээ.
Макс цагдаагийн компьютерээс тусламж авахаар ханджээ. Компьютер түүнийг анхааралтай сонсон,
- Тод Майклзын зургийг авах уу? Түүнийг удаа дараа гэмт хэрэгт ялласан боловч, тэр үргэлж гэм буруугүй гаран шүүгдэгчийн суудалд суулгүй өнгөрсөөр байв. Авилгал, наркотик, хулгайн наймаа мөнгө хүүлсэн хэргээр яллагдаж явжээ.
Макс газар дээр нь тагнуул хийхээр шийдэн Сохо орлоо. Алек өөрөө тоглодоггүй, харин эхнэр Вивиан нь мөрийтэй тоглоомын донтон болохыг нь олж илрүүлжээ.
Макс бүх л мэдээгээ эмхтгээд мөнгө хүүлэгчид Алек Николзыг урхидан авч, зууралдсан болохыг нь ойлгожээ. Түүний тавьсан өр нь өсөж, мөнгөний гачаалд орсон нь гарцаагүй. Эзэмшиж буй акциа зарахгүй бол тэрээр сая доллартой болж чадахгүй нь лав. Эхлээд. Сэм Рофф, харин одоо Элизабет Рофф түүний замд нь хөндөлджээ.
Ноён Алект аллага хийх шалтаг байсан нь эргэлзээгүй.
Макс Рис Уильямзын тухай мэдээ асуулаа. Компьютер ажиллаж эхэлсэн боловч үлэмж хомс мэдээлэл өгчээ.
Компьютер Рис Уильямзыг эрэгтэй, Уэльсэд төрсөн, 34 настай, гэрлээгүй ганц бие, “Рофф ба хөвгүүд” концернын удирдагчдын нэг. Цалин: шагналыг оролцуулаад жилд 80000 доллар авдаг. Лондонгийн банкнуудын нэгэнд 25000 фунт стерлингийн төлбөрийн данстай. Цюрихт хувийн сейфтэй, юу байгаа нь тодорхойгүй. Нэлээд хэдэн томоохон тооцоо, төлбөртэй. Түүгээрээ эмэгтэйчүүдэд үнэтэй бэлэг авч өгдөг. Ял шийтгэл эдэлж яваагүй. “Рофф ба хөвгүүд” концернд есөн жил ажиллаж байна гэжээ.
Чамлалттай байна даа гэж Макс бодлоо. Рис Уильямз мөрөө зориудаар балласан мэт тун бага мэдээлэл байв. Макс Кэйт Эрлингийг оршуулсны дараа элдэв юм шалгаахад түүний асуултаас нь Элизабетыг хамгаалахыг чармайж байсан. Тэр уг чанартаа хэнийг хамгаалаа бол? Элизабет Роффыг уу? Эсвэл өөрийгөө юу?
Тэр өдрийнхөө орой Макс Рим нисэх “Алитамея” авиа компанийн хамгийн хямд тасалбарыг худалдан авчээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.18.16 2:46 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 40.

Арваад жилийн туршид Иво хамгийн ойр дотнынх нь сэжиглэхээргүйгээр хоёр дахь амьдралаа нууж явжээ.
Макс Хорнунг үүнийг илрүүлэхэд ердөө л хорин дөрвөн
цагийн хугацаа зарцуулжээ. Тэрээр хотын аж ахуйг удирдагчдын мэдээлэл, статистик мэдээ хадгалагддаг “Анаграфа”-ын, дараагаар нь онцгой мөрдөх хэлтсийг, үүний дараа хуучны танил банкны компьютертой ярилцаж гарчээ. Тэд нар түүнтэй баяртайгаар мэндчилнэ.
- Иво Палаццигийн тухай яриач хэмээн Макс асуув.
- Дуртайяа.
Ингээд чин сэтгэлийн яриа өрнөх нь тэр.
“Амичи” зуушны газрын тооцоо... Виа Кондотти дахь “Сергио” гоо сайхны салоны тооцоо, Анжелогийн костюм .. . “Кардуччи”-гийн цэцэг... Ирен Голицинээс авсан үдэшлэгийн хоёр даашинз... “Гуччи”-гаас авсан гутал... “Гуччи”-гаас авсан эмэгтэй цүнх... нийтийн үйлчилгээний тооцоо...
Макс принтерээс гарах мэдээллийг анхааралтай уншин, эрэлч нохой мэт шиншилж эхлэв. Энд нэг л нэг юм биш байна даа. Компьютер зургаан хүүхдийн сургалтын зардлыг төлсөн тухай мэдэгджээ.
- Эндүүрээгүй биз? хэмээн Макс сандрав.
- Өршөөгөөрэй? Юунд алдаж вэ?
- “Анаграф”-ын компьютер Ивог гурван хүүхэдтэй гэж надад мэдэгдсэн. Гэтэл та түүнийг зургаан хүүхдийн сургалтын төлбөр төлсөн гээд байдаг.
- Үнэн л дээ.
- Та түүний нэг гэр Олгиатад байдаг гэж баталж байдаг.
- Үнэн.
- Гэхдээ тэр Виа Монтеминайо дахь байшингийн төлбөрийг бас төлдөг биш үү.
- Тийм ээ.
- Тэгэхээр хоёр Иво Палацци байх нь ээ дээ?
- Үгүй, ганц. Гэхдээ хоёр гэр бүлтэй. 3 охин нь хууль ёсны эхнэрийнх нь, 3 хүү нь Донателла Сполинигийнх.
Ярилцсаны эцэст Макс Ивогийн нууц амрагийн тухай нь нас, түүний үсчний нэр, хууль бусаар төрсөн Ивогийн хүүхдүүдийнх нь тухай ихийг мэдэж авчээ. Тэр Симонетта нь цайвар үстэй, Донателла нь хар үст хүүхэн гэдгийг нь, тэдний даашинз, хөхний даруулга, гутлын хэмжээ, Иво эдэнд хэдий хэмжээний юм төлөх ёстойг нь хүртэл мэдэж авчээ.
Худалдаж авсан барааны тооцоон дотор Максын сонирхлыг татах юм бас байлаа. Авсан эд хогшил нь тийм ч үнэтэй биш ажээ. Иво Палацци токарын суурь машин, мужааны багаж авсны төлбөрт өөрийн гараар гарын үсэг зуржээ. Гарын уртай Иво Палацци, чөлөөт цагаараа дархан мужааны ажил хийдэг гэнэ! Архитектор эр ч цахилгаан шатыг төвөггүйхэн янзалчхаж болох юм.
- Саяхан шиг Иво Палацци банкнаас их хэмжээний зээл хүссэн гэж компьютер Макст хэлэв.
- Түүнд зээл өгсөн үү?
- Үгүй. Банк зээл авахыг зөвшөөрсөн эхнэрийнх нь баталгааг шаардсан болохоор тэр зээлээс татгалзсан юм.
- Баярлалаа.
Макс автобусаар аварга компьютер байрлах “Полис Сиентифик”-ын тооцоолох төвийг дугуй танхимд ирлээ.
- Иво Палацци эрүүгийн хэрэгт холбогдож байсан уу? гэж Макс асуув.
- Тийм ээ. 24 насандаа дээрмийн халдлага үйлдсэн хэргээр хоёр сар шоронд хоригдсон. Зодуулсан хохирогч эмнэлэгт хэвтсэн.
- Ингээд болоо юу?
- Виа Монтеминайод Иво Палаццигийн нууц амраг нь амьдардаг.
- Би мэднэ ээ. Баярлалаа.
- Хөршүүдээс нь цагдаагийн газар гомдол ирсэн.
- Юун тухай гомдол ирээ вэ?
- Нийтийн амгалан тайвныг алдуулан шөнийн цагаар зодолдон хашгичсан. Нэг шөнө хувин саваа тачигнуулан балбасан. Энэ чухал уу?
- Их чухал. Баярлалаа хэмээн Макс хариулав.
Тэгэхээр Иво, түүний нууц амраг хоёр хоёулаа түргэн ууртай, цухалдуу улс байх нь ээ. Эсвэл Иво тэр хоёрын дунд ямар нэг юм болоо юу? Магадгүй, бүсгүй түүнийг илрүүлнэ гэж заналхийлсэн байж болох юм биш үү? Тийм болохоор мань эр зээл авахаар банканд хандсан байж болох уу? Гэр бүлд нь, түүний амьдралын хэв маягт заналхийлэл учруулж байхад Иво Палацци шиг ийм хүн хэр удаан тэсэх вэ?
Эцэст нь Италийн аюулгүй албаны санхүүгийн хэлтэст төлсөн Иво Палаццигийн дориухан хэмжээний мөнгө давжаа мөрдөгч эрийн анхаарлыг ихэд татжээ. Энэ нь Ивогийн цагдаагийнханд илчлэн сайдаас олдсон үнийн дүнгээс хувь бодсон шагнал байлаа. Хэрэв Иво мөнгөний гачаалд орсон юм бол мөнгө олохын тулд өөр юу хийх байсан болоо?

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.18.16 3:43 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
Сонирхолтой зохиол байна шүү... Үргэлжлэлийг нь хүлээж байна.

_________________
...


Top
   
PostPosted: Feb.18.16 5:22 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Maks taalagdaj bna shvv. Bayarlalaa


Top
   
PostPosted: Feb.18.16 9:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Компьютертэй харилцдаг хэсэг туйлын их таалагдлаа. Компьютер гэдэг ийм эелдэг амьтад бдаг юм шдээ. Банкинд ороод удаагүй жинхлэх ярилцлаганд хүний нөөцийнхөн, захирлуудтай ярилцлага хийж бхад банкны ажил таалагдаж бна уу, хүмүүстэй ажиллах хэр бна гэхэд нь компьютер хүмүүсийг бодвол харьцахад хамаагүй амар, тодорхой бдаг юм гэж хариулж блаа. Максийн хэмжээнд компьютертэй ярьдаг болчихвол хүнтэй ярих ч хэрэг алгөө :l2:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.18.16 9:12 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 484
Location: Төв цэгт
Ойрд ном орохгүй байсан ашгүй Хэннэгэн гоё ном оруулж байгаа юм байна. Уншсаных өөрийн бодлоо бичдэг юм билүү.
Сэм Роффыг Валтер хөнөөсөн байх учир нь цанын багш байсан хүн.
Аан Рис харин тэр хүүхнүүдийг хөнөөлгөөд байгаа байхаадаа. Дандаа цайвар үстэй хүүхнүүдтэй холбогддог бол үхсэн хүүхэн ч гэсэн цайвар үстэй байсан.
Макс харин аятайхан гол дүр гарч ирлээдээ.
Хурдан шуурхай оруулж байгаад баярлалаа.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Feb.18.16 11:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Нээрээ Валтер цанын багш бсан шд тээ

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.19.16 11:55 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 41.

Нисэх буудлаас Шарль де Голль до Нотр-Дам руу таксийгаар явахад 70 франк, харин 351 дугаар шугамын автобусаар тийшээ явахад 7,5 франк төлдөг аж. Байцаагч Макс Хорнунг автобусаар явлаа. Мань эр буудалласан газраа орж очингуут утасны дэргэд сууж авав.
Тэрээр Францын Иргэдийн нууц хэний гарт байдаг вэ тэр л хүмүүс рүү ярьж эхэллээ. Францчууд швейцаруудаас илүү сэжиглэмтгий улс ч гэлээ тэгэх тусмаа түүнд туслахыг дуртайяа зөвшөөрчээ. Тэд үүнийг хоёр шалтгаантай хийж байгаа. Нэгд: Макс бол өөрийн салбартаа нэр хүндтэй хүн тул түүн шиг ийм хүнтэй хамтран ажиллах нь нэр төрийн хэрэг гэж бодсон. Хоёрт: Тэд өөрсдөө түүнээс айсан. Мань эрээс юу ч нуух боломжгүй. Жигтэй төрхтэй жижигхэн тэр эр инээд хүрэм аялгаар шулганан ярьж тэднийг нэвт шувт ширтэхэд нь,
- Мэдээжийн хэрэг. Манай компьютерууд таны бүрэн мэдэлд. Гэхдээ нууцыг нь задлахгүй юм байгаа биз дээ? гэв.
- Тэгэлгүй яахав.
Татварын компьютертой нүүр нүүрээрээ тулан ярилцахын тулд Макс “Инспектер де Финанс", “Креди Лионе”, “Ассюрайс насиональ”-ын компьютер руу орлоо. Мөн Роспи-су-Буа, Ильде ля Ситийн цагдаагийн компьютер руу ороод авчээ.
Хуучны танил анд нар нь түүнтэй хошуу холбон ярьж эхэллээ.
- Шарль, Элена Рофф-Мартель гэгч хэн бэ? гэж Макс асуухад компьютер,
- Шарль, Элена Рофф-Мартель нар Риа Франсуаз, Премьер 5, Вэзинэ дүүрэгт амьдардаг, 1970 оны 5-р сарын 24-нд Жейн хотод гэрлэсэн, хүүхэдгүй. Одоогийн гэрлэлтээс өмнө Элена гурван удаа гэрлэсэн, хүүхэд насны овог нь Рофф, банкны данс Монтань гудамжны “Креди Лиопе”-д 20000 гаруй франкийн дүнгээр Элена Рофф-Мартелын нэр дээр нээлгэсэн гэв ээ.
- Зардлууд?
- Дуртайяа өгье. Марсо номын сангаас ном авсны... Шарлийн шүдний мэдрэлийг таслуулсан шүдний эмчийн тооцоо... Шарль Мартелийн хэвтсэн эмнэлгийн тооцоо... Шарль Мартелийг үзсэн эмчийн үзлэгийг тооцоо...
- Ямар оноштой байна вэ?
- Түр хүлээнэ үү? Нэгэн танил компьютертой ярилцах хэрэгтэй байна.
- Тэгэлгүй яахав.
Эмнэлгийн компьютер,
- Онош надад байна.
- Эхлээрэй.
- Мэдрэлийн стресс.
- Болоо юу?
- Гуя, өгзөгөнд цус хурж, хөхөрсөн байсан.
- Шалтгаан.
- Санах ойд алга.
- Цааш нь?
- Пинээс эрэгтэй гутал авсан тооцоо... Роз Валуагаас бүрх /нэг/ ... Фонсоноос галууны элэг... “Карита" гоо сайхны салон... “Максим” ресторанд 8 хүний хоол... Кристофмоос хоолны мөнгөн хэрэглэл... Сулкигээс эр халат...
Макс компьютерыг зогсоолоо. Энэ тооцоо нэг л биш дээ. Хатагтай Рофф Мартель эл бүгдийг худалдан авч эрэгтэй хүний хувцасны тооцоог, рестораны тооцоо болгоныг түүний гарын үсэгтэй чекээр төлжээ. Энэ л түүнийг гайхшруулах нь тэр.
Энэ ч нэг сэжүүр мөн дөг өө.
“Бель Пэ” гэдэг нэгэн фирмийн газар эзэмшсэний тэмдэгтийн татварыг бүгдийг төлжээ. Фирмийн хамтран эзэмшигчдийн нэгийг Шарль Дессен гэдэг. Гэтэл картын санд Шарль Дессэн гэгч Шарль Мартель шиг дугаараар бүртгэгдсэн байх ажээ. Орлогоо нуух гээ юм болов уу?
- “Бель Пэ”-гийн тухай тодорхой яриадахаач.
- “Бель Пэ” нь Рене Дюшан, Шарль Дессэний буюу мэдэгдэж байгаагаар Шарль Мартелийн хамтран эзэмшилд байдаг.
- “Бель Пэ” юу хийдэг вэ?
- Усан үзэм тариалдаг.
- Фирмийн хөрөнгө хэдээр үнэлэгдсэн байна вэ?
- Өөрийн хувиа төлөх мөнгийг Шарль хаанаас олоо вэ?
- Chez sa tante?
- Авга эгчээсээ?
- Өршөөгөөрэй, андуурчихаж. “Креди мюнисипаль” гэж байна.
- Фирмийн орлого?
- Тэр дампуурчихсан.
Гэвч энэ хариулт Макст хангалтгүй байлаа. Ярилцлага үргэлжлэн, асуулт ундарсаар. Макс ятгаж, шаардаж, горьдон эргэлзэн асуусаар “Эцэст нь даатгалын компанийн компьютер түүнд зальт аргаар мөнгө луйвардсан байж болох тухай сануулахад Макс тааламжтай гэгч нь чичрүүдэс оргиод ирэхийг мэдэрч,
- Энэ тухай тодруулахгүй юу? хэмээв.
Тэд угаалгын газар хошуу холбон суух ховч эхнэрүүд мэт хүзүү сээрээ нийлүүлэн байж ярилцаж дууссаны эцэст Макс Пьер Ришар гэгч үнэт эдлэлийн дархан руу явлаа.
Гучин минутын дараа Макс Элена Рофф- Мартелийн хичнээн франкийн үнэтэй үнэт эдлэлийг хуулбарлан хийсэн болохыг мэдлээ. Тэр дор хаяж хоёр сая франкийн үнэтэй бөгөөд Шарль Дессэн-Мартель яг ийм хэмжээний мөнгийг усан үзмийн талбай худалдан авах хувиа болгон өгөх ёстой байсан. Ийм байдалд хүрсэн Шарль эхнэрийнхээ үнэт эдлэлийг хулгайлах хэрэг гарлаа гэж үү?
Компьютер түүнд дахин сонирхолтой юм дуулгасангүй. Үнэндээ, нэгэн бага шиг тооцоо Максын чихийг соотойлгов. Уулын гутал худалдан авсан тооцоо Максын сэтгэлийг түгшээлээ.
Компьютертой харилцан босгож ирсэн эхнэрийнхээ эрхэнд автсан, банканд хувийн данс нээх хориотой, эхнэрээсээ мөнгө хулгайлан ашигласан Шарль Дессэн-Мартель шиг тийм сэтгэцтэй эр ууланд авиралт хийнэ гэдэг санаанд багтамгүй хэрэг.
Үгүй, Макс Мартелийг ууланд авирагч байна гэж огт төсөөлөхгүй байлаа. Тэрээр дахин компьютерт хандан тусламж эрэв.
- Би “Тимбер”-ийн спортын хувцасны дэлгүүрийн тооцооны талаар лавлаж байна. Чухам ямар уулын гутал худалдан авсныг тодруулж өгнө үү?
- Дуртайяа.
Тэр даруй дэлгэц дээр 36А размер гэсэн хариу гарч ирлээ. Гэхдээ энэ чинь эмэгтэй хүний размер шүү дээ! Тэгэхээр уулчин нь Шарль биш харин түүний эхнэр Элена Рофф-Мартель байжээ. Гэтэл Сэм Рофф чухамдаа ууланд осолдсонсон биш үү.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.19.16 11:56 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 42.

Рю Арменго нь хоёр талаар нь хоёр давхар тохилог хувийн сууц үргэлжилсэн Парижийн нам гүм гудамжийн нэг. Тэдний дэргэд 26 номерын 8 давхар, чулуу, төмөр шилээр барьсан орчин үеийн аварга том байшинд ертөнцийн зүг бүрээс эрүүгийн хэргийн мэдээлэл цуглардаг Интерпол гэдэг байгууллага байрладаг байна.
Байцаагч Макс Хорнунгийг Интерполын компьютерын ард дөнгөж суутал, өрөөнд нэгэн ажилтан орж ирээд,
- Одоо дээд зааланд “Алан хядагч”-ийн тухай кино гарах гэж байна. Үзэхгүй юу? гэлээ.
Макс түүний хөлөөс толгой хүртэл хараад,
- Мэдэхгүй . Ямар "Алан хядагч” - ийн тухай кино вэ? гэж бувтнав.
- Явцгаая. Өөрөө үз.
Гурван давхрын кино зааланд эрэгтэй, эмэгтэй нийлсэн хориод хүн цуглажээ. Тэдний дунд Интерполын ажилчид, Сюртын офицерууд, нэгдсэн улсын дүрэмт хувцас бүхий цагдаагийн байцаагч нар байлаа.
Дэлгэцийн өмнө Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Рене Алмедин зогсож байх үзэгдэв. Макс танхимд орон арын эгнээнд суутал Рене Алмедин,
- ... сүүлийн хэдэн жилд хохирогчийг шууд камерын өмнө бэлгийн харьцааны эцэст егүүтгэдэг “алан хядагч” порно киноны тухай сураг бидэнд сонсогдох болсон. Гэвч бидэнд ийм кино байгаа гэсэн баримт байсангүй. Киног өргөн олонд үзүүлэхийн тулд хийдэггүй нь илт байна.
Эднийг тун явцуу хүрээний ихээхэн мөнгөтэй хүмүүст маш нууцаар үзүүлдэг болж таарах нь гэв.
Рене Алмедин нүдний шилээ авч,
- Миний хэлснээр урьд нь энэ нь зөвхөн дам сураг таамаг төдий байсан бол бидэнд их аз тохиож, хэдхэн хормын дараа та бүхэнд “алан хядагч” хэмээгч жинхэнэ эх киног үзүүлэх гэж байна гэсэнд,
Зааланд тэсэж ядан хүлээж байсан бололтой хүмүүсийн шивэр авир гэлцэх сонсогдов. Рене Алмедин,
- Хоёр хоногийн өмнө Пассигийн зам дээр явган хүн дайрагдсан. Жолооч зугтан алга болсон. Бага шиг дипломат цүнх барьж явсан явган зорчигч ухаан оролгүй. эмнэлэг хүрэх замдаа нас барсан. Дипломат цүнхнээс кино хальс олсныг нь лабораторид өгч угаалгасан юм гэлээ.
Тэрээр гараараа дохиход гэрэл унтран дэлгэц дээр киноны эхний кадрууд гарч ирлээ.
Арван найман наснаас хэтрээгүй цайвар үст бүсгүй цэврүү шиг сайхан амьтан, үсээ хусуулсан үлэмж том биетэй ланжгар том эрхтэнтэй, эртэй хамт оронд хэвтэж байх аж. Камер ланжгар том эрхтнээ бүсгүйд шургуулахыг дэлгэц дүүрэн үзүүлснээ, дараа нь бүсгүйн царайг томоор тодруулан гаргалаа. Макс энэ царайг анх удаа харж байгаа атлаа харц нь өмнө харсан мэт зөрүүдэлнэ. Бүсгүйн хүзүүнд цусан улаан өнгийн тууз зүүлттэй байв. Ийм нэгэн юмыг тэр хаана харлаа даа? Дэлгэц дээрх бүсгүй сексийн хөөрөлд автан тачаадан дур нь ханаж эхлэх тэр мөчид, нөгөө эрийн хуруунууд түүний хоолой тийш гулсан явсаар базаад авав. Тэсгэл алдан бахдаж асан бүсгүйн харц гэнэт цочсон гайхах харцаар солигдсоноо, дараа нь айдаст автав. Бүсгүй сулрах гэж оролдон татганасан авч, лужир эрийн гар улам чангаран сексийн дээд зэргийн цэнгэл эдлэн байх мөчдөө таалал төгсөв. Кино төгсөж, танхимд гэнэт чийдэн аслаа. Макс эргэн санав.
Энэ бол Цюрихын цагдаа голоос гаргаж авсан тэр нэгэн бүсгүй мөн байлаа.
Европын өнцөг булан бүрээс Интерполд яаралтай цахилгаан зэрэг зэрэг хариу илгээжээ. Иймэрхүү хэрэг Швейцар, Англи, Итали, Португали, Баруун Герман гээд зургаан газар гарсан тухай тэмдэглэжээ.
Рене Алмедин Макст,
- Тодорхойлолт, маш нарийн юм хүртэл тохирч байгаа. Бүх хохирогчид- цайвар үстэй, залуу, бэлгийн харьцааны эцэст боомилж алсан, хүзүүнд нь зүүсэн улаан туузыг эс тооцвол чармай шалдан байсан. Нэг орноос нөгөө оронд ямар ч саадгүй явдаг, эсвэл ингэж явахад төлбөр хийх гэж торохооргүй баян тийм л алуурчинтай л бид учрах нь ээ гэлээ.
Энэ үед энгийн хувцастай нэгэн хүн орж ирээд,
- Биднийг аз тохиожээ. Хальсыг Брюсселийн багавтар үйлдвэрт үйлдвэрлэсэн болохыг илрүүллээ. Аз болоход, энэ хальс өнгө зохицол нь алдагдсан үйлдвэрийн гологдол учраас түүнийг амархан таньсан. Тэд нар энэ хальсыг зарсан хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтыг явуулна гэсэн гэв.
- Түүнийг авсны дараа би тэр жагсаалтыг үзэж болох уу? гэж Макс асуув.
- Бололгүй яахав гээд анх удаагаа ийм цагдааг харж буй Рене Алмедин доожоо муутай байцаагчийг сонжин ширтэв. Энэ Макс тэдэнд “алан хядагч”-ын бүх аллагыг нэгтгэхэд тус болно.
- Бид танд их өртэй гэж Алмедин талархан өгүүлэв.
Макс Хорнунг гайхан арга ташиж,
- Надад өртэй гэв үү? гэж асуув.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.19.16 11:57 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 43.

Алек Николз дайллаганд Элизабетыг ганцааранг явуулж чадахгүй. Дайллага Алекийн хамгийн их үзэн яддаг Глазю хотод болох байв. Зочид буудлын өмнө тэднийг нисэх буудалд хүргэх машин хүлээж байгаа тул зүй ёсыг нь дагаж бүх юм амжилттай болмогц даруй дайллагаас явцгаах болно хэмээн бодлоо. Тэрээр аль хэдийн үгээ хэлчхээд өөрийнхөө тухай гүн бодолд дарагдан суув. Гаднаас нь харахад тэр түгшсэн цухалдсан янзтай байх нь илт. Ямар чөтгөр нь захиалсан юм бэ дээ, янз бүрийн амтлагчаар амталсан шотланд хаггис, хонины гүзээнд дөнгөж ам хүргэх төдий болсон хэрнээ гэнэт гэдэс нь хүчтэй мушгих нь тэр. Дэргэд нь сууж байсан Элизабет,
- Алекаа бие чинь муу байна уу? гэв.
- Зүгээр дээ гэж бүсгүйн сэтгэлийг засан гарыг нь зөөлнөөр алгадав. Албан ёсны хэсэг төгсөх тийшээ хандан байтал үйлчлэгч эр Алект дөхөн ирээд чихэнд нь,
- Өршөөгөөрэй, эрхэм ээ. Таныг утсан дээр дуудаж байна. Утсыг өрөөнд холбосон. Тэнд тохитой байна хэмээв.
Үйлчлэгч Алекийг дагуулан дайллагын танхимаас гарч нэгэн өрөөнд оруулав.
- Байна уу?
Суинтоны дуу харилцуурт сонсогдон,
- Энэ сүүлчийн анхааруулга шүү гэлээ.
Тасалдах дохио дуулдаж утасны нөгөө үзүүр харилцуураа тавьчихжээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.19.16 11:58 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 44.

Макс Хорнунгийн жагсаалт дахь хамгийн сүүлчийн хот бол Берлин байлаа.
Найз компьютерууд түүнийг баяртайгаар хүлээн авч мань эр Алманзе, Шуфегийн том компьютер, тэр ч бүү хэл санамжинд нь Герман улсын эрүүгийн ертөнцийн бүх л мэдээллийг агуулсан Висбаден дахь тусгай зөвшөөрлөөр ордог Бундегийн эрүүгийн хэргийн компьютертой хүртэл үг солилцжээ.
- Танд юугаар тус болох вэ? хэмээн тэд нэгэн хэвийн дуугаар асууна.
- Вальтер Гасснерийн тухай хэлж өгөөч?
Хүрд эргэлдэж эхлэн тэд нар Вальтер Гасснерийн амьдралын бүх нууцыг жирийтэл жагсаасан тоон мэдээллээр гаргаж өглөө. Макс эл мэдээллээс түүний фото зургийг үзэх мэт нэвт шувт харна. Залуухан царайлаг, цанын дасгалжуулагч эр бүх амьдралынхаа туршид баян хатагтай нарын хөрөнгөөр амь зуулга хийн явж байгаад эцэст нь өөрөөсөө эгчмэд, баян өв залгамжлагч хүүхэнтэй гэрлэжээ. Хайсен эмчийн нэр дээр бичсэн хоёр зуун долларын чек Максад нэг л хачин санагдаад явчихлаа. Чекэн дээр: “Зөвлөгөө авсны үнэнд” гэжээ. Ямар зөвлөгөө байдаг билээ? Мөнгийг Дюссельдорф дахь “Дрезнер” банканд шилжүүлэн авчээ. Арван таван минутын дараа гэхэд Макс хэдийн энэ банкны захиралтай ярилцаж суув. Мань эмч банкны итгэлтэй, хүндтэй үйлчлүүлэгч болохоор захирал мэдээж Хайсен эмчийг сайн мэдэлгүй яахав.
- Тэр юуны эмч вэ?
- Сэтгэцийн эмч.
Макс харилцуур тавиад буйдан сандлаа налан суугаад нүдээ анин бодолд автлаа. Учгийн үзүүр үү? гээд тэрээр дахин харилцуур шүүрэн авч Дюссельдорф руу Хайсен эмчтэй ярих захиалга өгөв.
Бүртгэгч эмэгтэй эмчид төвөг учруулах хэрэггүй хэмээн хүйтнээр хэлэхэд Макс Хайсен эмчийг яриулж өгөхийг шаардсаны эцэст эмч арай гэж харилцуур авсан боловч хэн нэгэнтэй тэр тусмаа утсаар ийм асуудлыг ярьж, үйлчлүүлэгчийнхээ нууцыг задлахгүй гээд харилцуураа шидчихэв.
- Хайсен эмчийн тухай хэлж өгөөч! хэмээн Макс компьютероос тусламж эрэн хандав.
Гурван цагийн дараа Макс дахиад л Хайсен эмч рүү утастав.
- Би танд хэлдгээ хэлсэн, хэрэв миний үйлчлүүлэгчийн тухай мэдээлэл авах гээд байгаа бол та прокурорын зөвшөөрөл аваад миний өрөөнд ирэх болж дээ.
- Би яг одоо Дюссельдорф орж чадахгүй нь гэж байцаагч хэлбэл,
- Энэ таны хэрэг. Өөр асуух юу байна уу? Би ч тун завгүй хүн гэлээ.
- Тийм ээ, би мэдэж байна. Миний өмнө таны сүүлийн таван жилийн орлогын тайлан байна.
- Тэгээд юу гэж?
- Эмч ээ, би энэ тухай дуулиан үүсгэмээргүй байна. Тэгтэл та чинь орлогынхоо хорин таван хувийг нь нууцалдаг юм байна шүү дээ. Би энэ баримтыг татварын хэлтэс тийш илгээгээд үүнийг хаанаас ухаж төнхөж болохыг тэдэнд мэдэгдэж болох юм, гэхдээ зөвхөн таныг тэр нь дээр гэж бодвол тэр шүү дээ. Жишээлэхэд тэд нар таны Мюнхен дэх сейфнээс эсвэл Басле дахь таны дугаар бүхий банкны данснаас эхэлж ч болох юм.
Удтал дуугүй байсны эцэст эмч,
- Өршөөгөөрэй, таны нэрийг хэн гэлээ? гэв.
- Швейцарын цагдаагийн байцаагч Макс Хорнунг.
Дахиад л удаан чимээ тасарсны эцэст эмч эелдгээр,
- Би эхлээд таны нэрийг буруу сонсчихжээ. Та ямар тодорхой мэдээллийг сонирхож байна? гэж асуув.
Макс Вальтер Гасснерийн тухай ярьж өгөхийг хүслээ.
Эмч нэгэнт ам нээн ярьж эхлэхэд түүнд юу ч саад болохгүй нь илт, тэр урьдчилан мэдэгдэлгүйгээр ирээд нэрээ хэлэхийг татгалзаж байсан Вальтер Гасснерийг сайн санаж байлаа. Залуу түүнтэй нэгэн найзад нь учирсан асуудлыг хэлэлцье гэсэн ажээ.
- Энэ нь надыг шууд л сэрэмжлэхэд хүргэсэн шүү гэж Хайсен эмч Макст батлан өгүүлээд, - Өөрийгөө сэтгэцийн өвчтэй гэхээс татгалздаг хүний сонгодог синдром гэлээ.
- Тэр юунаас айсан юм бол?
- Тэр өөрийнх нь нэг найз шизофрен өвчтэй, хэн нэгнийг алмаар санагдсан үед нь түүнийг зогсоохгүй бол хэнийг ч болов алчхаж магадгүй гэсэн. Тэрээр үүнийг зогсоох ямар нэг эм бий эсэхийг лавласан. Мань эр найзыгаа галзуугийн эмнэлэгт хэвтүүлчихмээргүй байна гэж хэлсэн шүү.
- Та түүнд юу гэсэн бэ?
- Юуны өмнө би түүнд найзыг нь сэтгэл санааг орчин үеийн эм бэлдмэл, тэр ч бүү хэл сэтгэцийн болон дотрын эмчилгээний аргаар эдгэрэх үү эс эдгэрэх үү гэдгийг нь үзэх ёстой гэсэн. Мөн түүнд түүний ярьсан энэ тохиолдолд урт удаан хугацааны нарийн нягт эмчилгээ шаардана гэдгийг ч хэлсэн.
- Тэр үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
- Огт хайхраагүй. Ингээд бүх юм төгсөж, үүнээс хойш би тэр хүнийг олж хараагүй. Би түүнд туслах байсан. Тэр тун хүнд өвчилсөн юм билээ. Живж яваа хүн дэм авах гэхдээ ганц ширхэг дэрснээс зулгаахтай адил би түүний сүүлийн найдвар нь байсан бололтой. Энэ тусламж хүсэн хашгирах дуун байсан юм. Тэрээр ханан дээрээ: “Хэн нэгнийг алахаас минь өмнө надыг зогсоогооч!” гэж ээлжит аллагынхаа өмнө бичдэг алуурчинтай ав адилхан байсан.
Нэгэн учир шалтгаан Максыг ихэд зовоолоо.
- Эмч ээ та, түүний нэрээ хэлэхээс татгалзсан гэж хэлсэн байтлаа тэр гарын үсэгтэй чекээр төлбөр төлсөн байх юм.
- Тэр мөнгө авч гарахаа мартсан нь түүнийг ихэд сандаргасан гэж эмч тайлбарлаад, - Тэгж тэгж мань эр чекээр төлөх болсон. Үүний ачаар л би нэрийг нь мэдэж авсан. Ноён байцаагч аа, та өөр юм сонирхож байна уу?
- Үгүй.
Максын амар заяаг үзүүлэхгүй горьдлоготой л учиг байна даа. Гэвч түүнд хараахан гар хүрч болохгүй. Одоо бүх юм түүнээс шалтгаална. Компьютертой салах хийх цаг болжээ.
Маргааш өглөө Максыг Цюрихт эргэж ирэхэд Интерполоос ирсэн цахилгаан утас ширээн дээр нь байв. Түүнд “алан хядагч” порно кино бичсэн хальсны адил кино хальс худалдсан, авсан үйлчлүүлэгчдийн нэрсийг жагсаажээ.
Жагсаалтанд долоон худалдан авагч байсны нэг нь “Рофф ба хөвгүүд” концерны хүн байлаа.
Байцаагч Макс Хорнунг ахлах байцаагч Шмитэд өөрийн олзныхоо тухай илтгэв. Мөрдсөн хэрэг нь нэлээдгүй шуугиан дэгдээчих төлөвтэй болж арчаагүй үлбэгэр амьтанд дахиад л аз тохиох нь тэр.
- Тэр тавын хэн нэг нь алуурчин. Тэдний хэнд нь ч гэсэн хэрэг үйлдсэн байх шалтгаан байна. Цахилгаан шат эвдэрсэн тэр өдөр бүгд Цюрихт зөвлөлийн хуралд байсан. Тэдний хэн нь ч Сардинид болсон ослын үеэр тэнд байсан байж болно.
Ахлах байцаагч Шмит хөмсөг зангидан,
- Та таван хүнийг сэжиглэж байна гэлээ. Тэд өдрийн хуралдаан дээр Элизабет Роффоос гадна зөвлөлийн дөрвөн гишүүн байсан. Таны бодлоор тав дахь нь хэн бэ?
Макс нүдээ эргэлдүүлэн,
- Сэм Роффыг Шамонд амь үрэгдэхэд хамт байсан тэр хүн. Тодруулж хэлбэл Рис Уильямз.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.19.16 2:30 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 717
маш сонирхолтой байна шүү, Макс мундах юмаа, эдний хүргэнүүдийг олиггүй амьтад гэж үнэн л хэлсэн байгааз дээ, харин Рисийн тухайд би сайнаар төсөөлж андуурсан бололтой. Макс 5 дахь хүнээр Рисийг нэрлэлээ тэгэхээр тэр порночин байх нь...баярлалаа, маргааш хурдан болоосоой


Top
   
PostPosted: Feb.19.16 3:03 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 45.

Элизабет нүдэндээ ч итгэсэнгүй. Хүүхэд насных нь шидэт зүүд нь бодитой боллоо. Бүсгүй “хатагтай Рис Уильямз” хэмээх сайхан сонсогдох эл үгийг дэвтэртээ бичиж байсныгаа одоо хүртэл санадаг ажээ. Гэтэл одоо... Тэрээр гэрлэсний тэмдэг болон гялалзах бөгж зүүсэн хуруугаа итгэж ядан харна.
- Чи юунд инээгээ вэ? гэж Рис асуув.
Тэрээр тансаг “Боинг-707-320”-ын онгоцонд түүний өмнөөс харсан буйдан сандалд сууна. Тэд Атлантын далайн дээгүүр 35000 фунтийн өндөрт цэл хүйтэн “Перивоны гэр" хэмээн дарс шимэн ууж, хар түрсээр хачирлана. Энэ үзэгдэл “Амттай амьдрал” гэсэн киноны уран дүрслэл мэт санагдаад Элизабет гэнэт чангаар инээчихлээ.
Рис инээмсэглэн, - Би буруу юм хийгээ юу? гэв.
Элизабет толгой сэгсэрч түүнийг ширтээд, миний нөхөр ямар үзэсгэлэнтэйг шагшин гайхна гэж боджээ.
- Би зүгээр л аз жаргалтай байна.
Гэвч мань эр түүнийг хязгааргүй их аз жаргалаар бялхан байгааг нь хэзээ ч мэдэхгүй. Энэ гэрлэлт бүсгүйн хувьд ямар учир утгатай болохыг тэрээр Рисэд хэрхэн ойлгуулаа болоо? Тийм ээ тэр ойлгохгүй, түүний хувьд энэ гэрлэлт нь ердийн нэг ээлжит ажил хэргийн чанартай хэлэлцээр. Гэтэл бүсгүй түүнд ухаангүй дурлажээ. Элизабетад Рисээс өөр хүнд хэзээ ч дурлаж яваагүй мэт санагдаж, түүнд өөрийн амьдралаа зориулан, үр хүүхэдтэй болж, Рис зөвхөн түүнийх, тэр зөвхөн Рисийнх байхыг хүснэ. Элизабет дахин хулгай нүдээр түүнийг хараад: “Гэхдээ эхлээд түүнийг өөртөө дурлуулах өчүүхэн жижиг, маш өчүүхэн эмзэг зүйлийг олох хэрэгтэй” гэж бодов.
Элизабет банкны холбооны Юлиус Бадраттай уулзсан тэр өдөр Рисэд гэрлэх саналаа хэлжээ. Банкны эзнийг явснаас хойш Элизабет үс гэзгээ нямбайлан самнаад Рисийн өрөөнд орж, гүнзгий гэгч нь амьсгаа аваад,
- Рис ээ, чи надтай гэрлэх үү? гэж хэлжээ.
Түүний царайд эргэлзсэн байдал тодорч ирэхэд нь бүсгүй хүйтэн, эс тоомсорлосон байдал үзүүлэн эвгүй байдлаас цэвэрхэн мултрахыг оролдон,
- Энэ бол ердийн л хэлэлцээр төдий хэрэг. Хэрэв чи “Рофф ба хөвгүүд”-ийн ерөнхийлөгч болсон нөхцөлд банкныхан бидэнд өр төлөх хугацааг сунгаж өгөхийг зөвшөөрнө гэнэ. Үүнийг хийх цорын ганц арга бол гээд бүсгүй түгдчин, хоолой нь чичирч эхлэхийг мэдрэн эмээж, - Энэ нь Роффын хэн нэгтэй гэрлэвэл болох нь тэр, гэтэл яг одоогоор энэ дүрд тоглох миний ээлж таарчхаад байдаг гэлээ.
Бүсгүй царай нь чавга шиг улайхыг мэдрээд, түүний нүдийг эгцлэн харж зүрхэлсэнгүй.
- Тийм ээ, энэ нь чиний ойлгож байгаагаар хуурамч гэрлэлт байх болно гээд Элизабет үргэлжлүүлэн,
- Тийм учраас... гээд дахин түгдрэн, - Чи юу хүссэнээ чөлөөтэй хийж... чи албагүй, ... ер нь бол, хэн ч чиний хүсээгүй юмыг хийхийг шаардахгүй гэв.
Рис таг дуугүй түүнийг харан сууна. Элизабет ядахдаа ганц үг болов дуугардаг ч болоосой хэмээн сандран бодов.
- Рис ээ. ..
- Өршөөгөөрэй. Чи намайг балмагдуулж орхилоо хэмээн инээмсэглээд, - Ийм сайхан хүүхнээс өдөр болгон ийм сайхан хүсэлт сонсохгүй байх шүү гэлээ.
Мань эр татгалзан бүсгүйг гомдоохгүй гэхдээ, эмзэг байдлаас эвтэйхэн гарах гэхдээ цаг хожиж дуугүй байх шив гэж Элизабет бодов. Өршөөгөөрэй. Элизабет аа, гэхдээ...
- Ойлгомжтой байна.
Нуруун дээрээс нь нэг их юм авч хаях шиг болон энэ бүхэн түүнд ямар чухал болохыг Элизабет өөрөө ойлгосонгүй. Түр ч болов амсхийн, фирмд заналхийлээд байгаа өөдгүй новшийг илрүүлж чадахтайгаа боллоо. Рис тэр хоёр хамтдаа тэдэнд учраад байгаа олон аймшгийг зогсоож чадахсан. Гэтэл тодруулах ёстой нэгэн үл ялих юм үлджээ.
- Чи концернын ерөнхийлөгч болно гэж бүсгүй хэлснээ,
- Харин хяналтын акц миний мэдэлд үлдэнэ гэлээ.
Рис хөмсөг зангидан,
- Гэхдээ, хэрэв би концерныг толгойлбол...
- Чухам үүнийг л чи хийх болно гэж Элизабет хэлэв.
- Тэгвэл таслах эрх..
- Надад үлдэнэ. Би акц борлогдохгүй гэдэгт итгэлтэй байх ёстой.
- Ойлголоо.
Гэвч үүнийг зөвшин хэлэхээс илүүтэй зэмлэсэн өнгөөр хэлэхийг нь бүсгүй мэдэрчээ. Элизабет түүнд илэн далангүй байхыг ямар их хүснэ вэ. Рис ерөнхийлөгч болбол концерны эрхийг булаан авах гэсэн урилгагүй зочин өөрийн эрхгүй мохох болно. Рис шиг хүчирхэг хүн тэднийг дэвхэрсэн газар нь няц гишгэх нь лавтай даг аа. Фирмийг гартаа оруулах гэсэн шударга бус этгээдийг барьсан цагт түүний шийдвэр хүчин төгөлдөр болох юм. Тэрээр Рисэд бүгдийг хэлэхийг туйлаас хүсэвч, цаг нь болоогүй гэдгийг ойлгох ажээ.
- Бусдаараа чи бүрэн эрхтэй цорын ганц эзэн байх болно.
Рис Элизабетыг анхааралтай ширтэн хэсэг чимээгүй сууснаа,
- Хурим хэзээ болох вэ? гэжээ.
- Хурдан тусмаа сайн хэмээн бүсгүй дуугарсан байна.
Хэвтэрт орсон гэх Анна, Вальтер хоёроос бусад нь Алек, Вивиан, Элена, Шарль хоёр, Симонетта, Иво нар гэрлэх ёслолд оролцохоор Цюрихт иржээ. Бүгд Элизабетын өмнөөс хөл алдан үнэн сэтгэлээсээ баярлахыг нь хараад Элизабет худалч луйварчин мэт бодох боллоо. Гэхдээ тэд нар түүний гэрлэлт нь хэлэлцээр төдий гэдгийг хаанаас мэдэх билээ. Алек түүнийг тэврэн,
- Би чамд зөвхөн аз жаргал хүсч байдаг гэдгийг мэднэ биз дээ.
- Мэднээ, Алек аа, баярлалаа.
Ивогийн сэтгэл нь хөөрчихсөн,
- Хонгорхон минь, үгээгүй хоосон ядуучууд эд баялаг мөрөөддөг, харин хаад ноёд хайр дурлалыг хүсдэг юм шүү гэхэд,
- Хэн үүнийг хэлээ вэ? хэмээн Элизабет инээмсэглэн асуулаа.
- Би хэлж байна. Рисийг аз түшсэн болохыг аандаа ойлгох болно гэж найдаж байна гэж Иво хөгжилтэйхөн хэллээ.
- Үүнийг түүнд батлах гэж зүдрэхгүй болов уу хэмээн бүсгүй нүүрэмгий хариулав.
Элена Элизабетын хажуугаас нь,
- Чи намайг гайхшруулж орхилоо шүү. Рис та хоёрын дунд учир ургана гэж огт бодсонгүй гэхэд нь Элизабет,
- Гэнэт л ийм болчихлоо гэжээ.
Элена түүний улнаас нь толгой хүртэл хүйтнээр сонжин хараад,
- Үзтэл илт байна л даа гэчхээд хурдан гэгч нь цаашаа эргэн явжээ.
Гэрлэх ёслолд зориулсан хүлээн авалт “Бауро-лак’’-д боллоо. Цайллага гаднаас нь харахад хөгжилтэй, баяр ёслолын байдалтай байх авч, ямар нэг муу ёрын уур амьсгал хаа нэгтэйгээс үлээхийг Элизабет анзаарчээ. Эргэн тойрон инээмсэглэх, найрсгаар нялганах царайг хараад цайллаганд оролцон зэрэгцэж суугаа эдний хэн нэг нь түүнийг үзэн ядаж байгааг нь бүсгүй зөнгөөрөө мэдэрнэ. Шарль хүндэтгэл үзүүлэн хундага өргөн ерөөл тавин... харин Элизабетын ширээн дээр дэлбэрэх бодисыг манай Париж дахь үйлдвэрүүдийн нэгэнд үйлдвэрлэсэн байна гэсэн цагаан дээр хараар бичсэн илтгэх хуудас байв.
Иво Палацци баяртай инээмсэглэл нүүрэндээ тодруулна. Италийн сайдыг Иво Палацци гэгч цагдаад мэдүүлсэн...
“Алек уу? Вальтер уу? Хэн нь вэ?
Маргааш өглөө нь Рисийг концернын ерөнхийлөгчөөр санал нэгтэй баталсан Захирлуудын зөвлөлийн хурал боллоо. Түүний ард концернын шуурхай удирдлагын байр суурь үлджээ.
- Та одоо концерныг удирдах болсон хойно бид акцийг өөрсдийнхөөрөө захиран зарцуулахыг зөвшөөрөх үү?
Өрөөн дотор байдал агшин зуурын төдийд ширүүсээд ирснийг Элизабет анзаарав.
- Хяналтын акц Элизабетын мэдэлд үлдэж, бүх юм түүний шийдвэрээс шалтгаална.
Бүгдийн толгой агшин зуурын төдийд ярсхийтэл Элизабет руу эргэлээ.
- Акцийн чөлөөт худалдаа байхгүй гэж бүсгүй мэдэгдэв.
Тэд хоёулхнаа үлдсэний дараа Рис,
- Бал сараа Риод өнгөрүүлье гэвэл ямар байна даа?
Элизабет түүнийг харан зүрх нь баярласандаа галзуутай цохилоход Рис ажил хэрэгчээр нэмэн,
- Тэндхийнхэн манай нэг удирдах ажилтан огцоръё гээд байна. Гэтэл түүнийг огцруулах нь бидэнд их гарз гарна. Би маргааш тийшээ очиж газар дээр нь учрыг нь олох гэсэн юм. Дөнгөж хуримаа хийчхээд тийшээ ганцаараа очвол тийм сайхан санагдахгүй биз.
Элизабет зөвшөөрөн толгой дохин,
- Мэдээж, тэгэлгүй яахав гэв.
“Чи ч дүүрчихсэн тэнэг амьтан юм даа. Ийм юм бодож олж байдаг. Гэхдээ энэ чинь гэрлэлт биш, харин хэлэлцээр шүү дээ. Чамд түүнээс юу ч нэхэх эрх байхгүй” хэмээн бодтол дотор хүн нь нарийхан дуугаар “Биднийг юу хүлээж байгааг хэн мэдлээ?” хэмээн нялуунаар шивнэв.
Тэд онгоцны шатаар Галеаогийн нисэх буудалд бууж ирэхэд бүлээн салхи нүүрийг нь элбэн, Риод хэдийн зун болсныг нь Элизабет мэдлээ. Шатны дэргэд тэднийг хүлээх “Мерседес-600” машины жолооны ард хорин тав орчим насны, хар царайтай туранхай жолооч сууж байх аж. Тэд машинд суусны хойно Рис түүнээс,
- Луис хаачаав? гэв.
- Луис өвчтэй байгаа, ноён Уильямз аа. Би одоохондоо түүний оронд явж байгаа.
- Намайг хурдан эдгэрэхийг ерөөж байна гэж Луист хэлээрэй.
Жолооч тэднийг урдах толиндоо хараад,
- Заавал хэлнэ гэв.
Хагас цагийн дараа гэхэд тэд хэдийн Копакабаны наран шарлагын газрыг тойрсон өргөн гудамжаар явсаар орчин үеийн “Шугарлоуф гүнж” гэсэн зочид буудлын өмнө ирлээ. Машин үүдний өмнө тоормослон зогсов уу үгүй юу багажаас нь ачаа, тээшийг нь гарган, тэднийг дөрвөн унтлагын өрөө, тохилог сайхан зочдын өрөө, гал тогоо, тэнгисийн булан тийш харсан саравчит тагт бүхий люкс өрөөнд аваачив. Өрөөний хаа сайгүй, мөнгөн ваартай цэцэгс, шампанск, виски, хайрцагтай шоколад, хаа сайгүй тавьжээ. Зочид буудлын дарга өөрөө тэднийг өрөөнд хүргэж өгөөд,
- Бид та бүхэнд зориулан өөр юу хийж чадахсан бол хүссэн бүхнээ тушаагаарай, би хорин дөрвөн цагийн турш таны тусын тулд үйлчлэхэд бэлэн байна гээд эелдгээр мэхийн ёслоод гарч одлоо.
- Тэд юу болоод ингэж халамжлаад байгаа юм бэ? гэж Элизабет асуувал Рис инээмсэглэж,
- Тэд яагаад халамжлахгүй байх билээ? Чи чинь энэ зочид буудлын эзэн шүү дээ.
Нүүр нь улайгаад ирэхийг Элизабет мэдлээ.
- Тийм үү? Би мэдээгүй шүү дээ.
- Юм идмээр байна уу?
- Үгүй, баярлалаа.
- Жаахан дарс балгах уу?
- Тэгье, баярлалаа.
Дуу хоолой нь нэг л хуурамч сонсогдож, одоогийн байдалд биеэ хэрхэн авч явахаа, Рисээс чухам юу хүлээж буйгаа мэдэхгүй сандарна. Мань эр гэнэт тэс хөндлөнгийн хар элгийн хүн болон хувирч, Элизабет бал сар тэмдэглэх тансаг өрөөнд хоёулхнаа үлдчихсэн, цаг оройтон унтах цаг болсныг мэдээд гэнэт айдаст автлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.19.16 3:04 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Рис юу хийх ёстойгоо сайн мэддэг, санасандаа хүрдэг хүний зангаар шампанскийг тун шаламгай онгойлгохыг нь анзаарав. Тэр одоо юу хүсч байгаа бол оо?
Рис Элизабетад хундагатай шампанск бариад,
- Эхлэлийн төлөө гэв.
- Эхлэлийн төлөө гэж Элизабет цуурай мэт давтаад, “Бас сайн сайхан төгсгөлийн төлөө” хэмээн дотроо бодон хундага тулгаад ууцгаалаа.
Бүх юм сайн сайхан байгаасай гээд хундагаа ханан зууханд хагалах ёстой доо хэмээн Элизабет бодоод хундагатайгаа дуустал уулаа.
Эцсийн эцэст тэнд Риод бал сараа тэмдэглэж яваа тул бүсгүй Рисийг зөвхөн өнөөдөр биш мөнхөд хүсэмжлэх авай.
Утас хангиналаа! Рис харилцуурыг авснаа түүнийг зэрвэсхэн харчхаад харилцуурыг тавин Элизабетад эргэн,
- Орой болчихжээ. Орондоо орох болж гэв.
“Орондоо орох” гэсэн үг агаарт тун ч удаан тогтох шиг санагдав.
- Тийм ээ, тэгэлгүй яахав гэж тэрээр дуулдах төдий хэлээд гэнэт хөл нь сульдан нугарчих шахуу алхлан хувцсаа тайчихаар явлаа.
Уужим том унтлагын өрөөний голд хоёр хүний асар том ор тавьжээ. Үйлчлэгч тэдний чемодан савыг нь задлан, орыг нь засч, нэг талд нь Элизабетын торгомсог унтлагын хувцас, нөгөө талд нь хөх өнгийн унтлагын хувцсыг дэлгэн тавьжээ. Элизабет бага зэрэг алгуурласнаа хувцсаа тайлан нүцгэлээд толины өмнө очин будаг, энгэсгээ цэвэрлэн, памбагар турк алчуураар толгойгоо ороогоод угаалгын өрөөнд очин шүршүүрт орлоо. Хөөсрөн шүрших ус эхлээд хөх, цээжийг нь шүргэн бууж доошилсоор хэвлий гуяыг нь зөөлнөөр илэн урсахыг мэдэрлээ.
Тэрээр Рисийн тухай бодлоо авч хаях гэсэн боловч санаагаа сатааруулж өөр юм бодож чадсангүй. Түүнийг чангаар тэврэн, биед нь наалдах эр биеийг ургуулан бодлоо. Тэр концерныг аврах гэж үү эсвэл Рисийг концернын ажил хэргийг бүтээх хэрэгсэл болгох гэж Ристэй гэрлэсэн бил үү? Гэтэл одоо Элизабет өөрөө ч энэ асуултанд тодорхой хариулж чадахаа больжээ. Эцэс төгсгөлгүй мэт өнгөрөх он жилүүдийн тэртээх хүсэл нь биелж, хорвоогийн жам ёсны тэсгэлгүй оргилон эзэмдэх хүсэл нь өлөгчин барс мэт тачаадуулна. Бүсгүй зөөлөн алчуураа арчин торгомсог унтлагын хувцсаа өмсөн угаалгын өрөөнөөс гарч ирээд орондоо годхийн орчихлоо. Амьсгаа даран зүрх нь галзуутай цохилохыг мэдрэн, Рис түүний өмнө хүрч ирээд, цааш нь юу болохыг тааварлан хүлээн хэвтлээ. Гэнэт хаалга торхийн дуугаран, босгон дээр бүрэн хувцасласан Рис зогсож байхыг харах нь тэр.
- Би явлаа гэж тэрээр хэлэв.
Элизабет орон дээр өндийн суугаад,
- Чи хаашаа... хаачих нь вэ?
- Нэг учрыг нь олох ажил байна.
Ингээд хаалга хаагдав.
Элизабет Рисийг зөвшөөрсөнд, бас өөрийгөө Рисэд илчилсэндээ дургүйцэн дүүрчихсэн мангуу амьтан хэмээн өөрийгөө зүхэж, нөгөөтээгүүр Рис өөрийг нь голон хэрэгсэхгүй байгаад бухимдан сэтгэл нь үймэн эргэж хөрвөөсөөр цурам хийлгүй хонолоо.
Рис хэдийн үүр цайсан хойно иржээ. Элизабет түүний ойртон ирэх алхааг чагнаад, нүдээ тас анин унтаж байгаа дүр үзүүлэв. Рис дэргэд нь хүрч ирэн дээрээс нь бөхийн суухад нь бүсгүй түүний амьсгааг мэдрэв. Тэрээр удтал тонгойн сууж байгаад босон хажуугийн өрөөнд орлоо.
Хэдэн минутын дараа гэхэд Элизабет гүн нойронд автлаа.
Тэд бага үд болж байхад сэрүүн тагтан дээр өглөөний цайгаа ууцгаав. Рис үргэлж хошигнож, сэтгэл санаа нь их л хөгжилтэй байлаа. Шөнийг хаана өнгөрүүлсэн тухайгаа ганц үг дурссангүй, Элизабет ч юу ч асуулгүй өнгөрлөө. Өглөөний цайг авчирч өгөхөд үйлчлэгч солигдсон болохыг Элизабет анзаарчээ.
Элизабет, Рис хоёр Рио хотын захад байрлах “Рофф ба хөвгүүд”- ийн нэгэн үйлдвэрийн захирлын өрөөнд сууж байлаа. Захирал ноён Тумас гэгч дунд эргэм насны, хөлс нь гоожсон, мэлхий шиг царайтай нэгэн эр байв.
Тэрээр Рисэд хандан,
- Та надыг ойлгооч. “Рофф ба хөвгүүд” надад аминаас минь илүү үнэтэй. Энэ чинь миний гэр бүл. Би эндээс гарна гэдэг төрсөн гэрээсээ явсантай адил болно. Сэтгэл зүрх минь энд үлдэх болно. Би ч гэсэн эндээ үлдмээр л байна гээд духан дээгүүр бурзайх хөлсөө шудчин арчаад, - Гэтэл надад өөр нэг фирмээс ашигтай санал ирүүлсэн, ангайсан хэдэн хүүхэд, эхнэр, хадам эх минь миний гарыг харж байдаг юм шүү дээ. Та намайг ойлгоорой гэлээ.
Рис эрээ цээргүй хөлөө ачин гэдрэг налан суулаа.
- Ойлгож байна аа, Роберто. Энэ үйлдвэр чиний хувьд ямар их утга учиртайг би мэднэ. Чиний амьдралын ихэнх хэсэг чинь энд өнгөрсөн. Гэхдээ хүн зөвхөн өөрийгөө бодож болохгүй, санаа тавих ёстой гэр бүлийнхээ тухай мартаж хэрхэвч болохгүй.
- Баярлалаа. Би чамд найдаж болно гэж мэдэж байсан юмаа, Рис ээ гэж Роберто баярлан хэлэв.
- Харин манай гэрээ хэлцэл юу болж байна?
Тумас мөрөө хавчин,
- Алгын чинээ цаас. Бид чинь түүнийг ураад хаячхаж болно шүү дээ, тийм үү дээ, аан? Зүрх сэтгэлд баяр баясгалан үгүй байхад гэрээ хэлэлцээр ч юуны хамаа байх вэ?
Рис толгой дохин, - Бид чиний зүрх сэтгэлд чинь баяр баясгаланг эргүүлж авчрах гэж л нисч ирлээ гэхэд,
Тумас санаа алдан,
- Ээ тоогүй еэ, дэндүү оройтсон. Би хэдийн нөгөө фирмд ажиллана гээд зөвшөөрчихсөн гэв.
- Тэгвэл харин чи торны цаана суух болно гэдгээ мэдэж байгаа биз дээ! гэж Рис туйлын тайван өгүүлэв.
Тумас нүдээ бүлтийлгэн түүн рүү хараад,
- Торны цаана ий?
- Нэгдсэн улсын засгийн газар хилийн чанад дахь өөрийн салбар фирмүүдийн сүүлийн арван жилийн турш тоншсон хээл хахуулийн жагсаалтыг гарган нийтэд мэдэгдэх гэж байна. Харамсалтай нь Роберто, чи ч энэ хэрэгт хүзүүгээ тултал шигдсэн байна лээ. Чи энэ орны хууль дүрмийг зөрчсөн. Үнэндээ бол бид чамайг манай том гэр бүлийн маань нэгэн гишүүн гэж үзээд, өөрийг чинь ивээлдээ авсан юм л даа, гэхдээ чи үнэхээр биднийг орхихоор шийдсэн бол бидэнд чамайг халхлан хамгаалах нь утгагүй хэрэг болжээ.
Робертын нүүрний цус нь юүлэгдчих шиг болов.
- Гэхдээ... гэхдээ би үүнийг фирмийнхээ төлөө хийсэн шүү дээ. Би зөвхөн тушаал л биелүүлсэн хэмээн шулганав.
Рис өрөвдсөн янзтай толгой дохиод,
- Тэгэлгүй яахав, чи энэ бүгдийгээ шүүхэд тайлбарлана биз дээ гээд Рис суудлаасаа босоод Элизабетад,
- Бидний явах цаг боллоо гэж бодож байна гэлээ.
- Арай үгүй байлгүй дээ! Та нар намайг заяа нь мэдэг гэж орхиж болохгүй гэж Роберто хашгирав.
- Эндүүрч байна. Бид чамайг биш, харин чи биднийг хаяж байгаа шүү гэж Рис өгүүлэв.
Тумас бурзайн урсах хөлөө гялсхийн шудчин арчихад түүний уруул нь өмгөнөн чичгэнэж харагдав. Тэрээр цонх руу явж очоод, гадагш гөлийн зогсож, өрөөнд зовлонтой нам гүм ноёрхон байснаа эцэст нь Тумас эргэж ч харалгүйгээр,
- Хэрэв би концерндоо үлдвэл та бүхний ивээлд тань үлдэх үү? гэж асуув.
- Бүрэн үлдэнэ гэж Рис түүнд батлан хэлэв.
Нөгөө туранхай хар жолооч “мерседес”-ийн жолооны ард суужээ.
- Чи түүнийг илчилнэ гэж айлгачихлаа гэж Элизабетыг хэлэхэд Рис толгой дохин,
- Бид түүнийг явуулж болохгүй. Тэр өрсөлдөгч фирм руу явах гэж байгаа юм. Тэгээд ч мань эр тэдэнд ашигтай, манай олон нууцыг мэднэ гэв.
Элизабет Рисийг хараад цаашид түүний тухай ихийг мэдэх юм байна хэмээн бодлоо.
Тэр оройдоо Элизабет, Рис хоёр “Мирандер”- т хооллон Рис анхаарал халамжтай, сэтгэл татам, илүү дутуу юм ярихгүй байх нь тэрээр бүсгүйн хатуу чанга үгнээс нь дайжиж буй мэт санагдав. Шөнө дундын хэрд тэдний оройн хооллолт өндөрлөсөн авч Элизабет Ристэй хоёулхнаа байхыг хүслэн болж хурдхан шиг зочид буудал руугаа буцмаар санагдаж байтал Рис,
- Чамд Рисийн шөнийн амьдралыг үзүүлэх үү? гэв.
Тэд хэдэн шөнийн клубээр орвол тэндхийнхэн бүгд Рисийг таньдаг ажээ. Орсон газар бүхэнд Рис бүхний анхаарлыг татан уулзсан бүгдийнхээ дурыг булаах, тэд хажуугийн ширээнд уригдах ч юм уу эсвэл тэдэнтэй ирж нийлцгээн ганц ч хором хоёулхнаа үлдэж чадахгүй явлаа. Харин одоо Рис түүний хатуу үгнээс санаатайгаар зугтах гэсэндээ хүмүүсээр халхавч хийж байхыг нь мэдэв. Тэд нар урьд нь найз нөхөд байсан гэтэл одоо хэн болцгоочхов оо? Рис тэр хоёрыг үл үзэгдэх хана хэрэм тэднийг тусгаарлана. Тэр юунаас яагаад болгоомжлоод байна вэ?
Тэд дараагийн, дөрөв дэх шөнийн клубд очиход Рисийн найз нөхөд нь тэднийг бүчин авахад Риогийн шөнийн амьдралыг ханатал амслаа хэмээн бодсон Элизабет дур булаам испани бүсгүй Рис хоёрын хөгжүүн яриаг таслан,
- Нөхөртэйгөө ч бүжиглэж чадахгүй явна. Таныг миний зохисгүй загнаж байгааг минь өршөөнө гэж найдаж болох уу? гэлээ.
Рис хэсэг зуур мэгдэн түүнийг ширтсэнээ, тэр даруй босон, - Эхнэрээ таг мартчихав уу даа гээд ажигч үгүй нөхдөө орхин даруй босч ирлээ.
Рис Элизабетыг хөтлөн бүжгийн талбайг чиглэв. Рис бүсгүйг эгцлэн ширтээд,
- Чи надад уурлаа юу? гэв.
Түүний зөв өө. Гэхдээ Элизабет түүнд биш, өөртөө уурлана. Энэ тоглоомын горимыг бүсгүй өөрөө түүнд тулгачихсан атлаа одоо болохоор мань эрийг бүгдийг ёсчлон дагаж мөрдүүлэх гэж бухимдаж 'байх чинь. Гэвч хамгийн гол нь энэ биш. Хамгийн гол нь Рис энэ тухай юу бодож буйг нь бүсгүй мэдэхгүй байв. Тэр шулуун шударга хүн болоод уу, бүсгүй түүнд ямар ч хамаагүй болоод түүний болзлыг биелүүлэв. Юутай ч болов бүсгүй үүний учрыг нь олох ёстой.
- Энэ хүмүүст битгий гомдоорой. Эд чинь манай бизнесийн түншүүд хэзээ нэг цагт бидэнд хэрэг болно гэж Рис хэлэв.
Тэгэхээр мань эр ч түүний сэтгэлийг нэвт шувт харж байх шив. Бүсгүй түүний биед хүрэх Рисийн гарыг, биеийг нь мэдрэн “Өө ямар сайхан юм бэ?” Рисийн юм бүхэн түүний дурыг булаана. Тэд бие биедээ заяагдан төрсөн гэдэгт Элизабет үнэхээр итгэнэ. Харин бүсгүй түүнийг тэсгэлгүй хүсч байгааг нь тэр мэдэж байгаа болов уу? Бүсгүйн омог бардам зан түүнд энэ тухай хэлэхэд саад болох аж. Гэвч Рис мэдрэх л ёстой! Элизабет нүдээ тас аниад түүнд улам шахан наалдаж, цаг хугацаа зогсон тэд гэнэт цаг бусын ид шидийн ертөнцөд хоёулхнаа үлдэж,
хөгжмийн зөөлхөн аялгуу сонсогдож, энэ сайхан мөч хэзээ ч бүү төгсөөсэй хэмээн бүсгүй мөрөөднө. Цагийн аясаар Рисийн гар, биеийн эрхэнд бүрэн автан номхорсон бүсгүй хэвлий хавьцаа нь эр хүний хатуурч боссон эд тэмтрэгдэхийг мэдрэн, нүдээ нээн Рисийг дээрээс доош нэвт шувт ширтвэл түүний нүднээс толинд тусах тусгал мэт урьд өмнө хэзээ ч үзэгдээгүй, тэсэн ядан тачаадсан хүсэл оргилон байгаа үзэгдэв.
Дотоод сэтгэлийн хөөрөлд автсан түүний дуу хоолой сөөнгөтөн,
- Алив буудал руугаа явцгаая гэлээ.
Элизабетын хоолойноос ямар ч дуу авиа гарч өгсөнгүй. Нөмрөгөө хэдрэглэн өмсөхөд туслахад Рисийг хуруу хүрсэн газар бүрд бүсгүйн биеийг төөнөж, тэр хоёр өчүүхэн төдий шүргэлцэхээсээ айхдаа лимузинд бие биеэсээ зайтай сууцгаалаа. Элизабетад тэд өрөөндөө хүрч очихыг тэвчин хүлээх тэнхээ нь тасрах шиг санагдав. Тэд хаалга хаагдахын завдалгүй тэврэлдэн авч номхотгошгүй дур хүсэлдээ тачаадан тарчлах тэдний бие сэтгэлийг хуй салхи учруулан золгуулав. Рис түүнийг тэвэрсээр унтлагын өрөөнд аваачин, хувцсаа тайлж эхлэхэд Рис яагаад түүнд ойртож хавьталгүй ингэж их удваа гэсэн бодол Элизабетад зурсхийн орж ирлээ. Гэвч одоо энэ бүхэн юуны хамаа байх вэ? Хамгийн гол нь тэд бие биесийн халуу дүүгэх биеийг мэдрэн, энэ мэдрэмж тэдэнд ер бусын амтыг мэдрүүлжээ.
Хосын жаргалыг амссан амрагууд тэврэлдэн хэвтэж, туйлын жаргалд умбасан Элизабет “Хатагтай Рис Уильямз“ хэмээн баясан бодлоо.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.19.16 6:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Дандаа эвгүй нөхдүүдийн дунд бна даа :aa: Дуусах болж бгаа юу ккк Сидни Шелдон ч дуусахынхаа өмнө хамаг нууцаа дэлгэдэг нөхөр дөө. Тэрнээс өмнө бол бөөн орооцолдсон утас :xi:

Баярлалаа :wd: :wd:

Рис тэхээр Сэмийг алжээ. Элизабеттэй суугаад концерний ерөнхийлөгч болчихлоо. Энэ тэхээр өөрт нь хангалттай л бмаар юм. Рисд хяналтын хувьцааг эзэмших шаардлага бхгүй шд гай болж Лиз Рисийг аавыг нь алсан гэдгийг нь мэддэггүй л юм бол. Гэхдээ бас Элена уулын гутал авсан бдаг :??:

_________________
:wink:


Last edited by mmiracle on Feb.20.16 1:49 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.19.16 11:09 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.11.15 2:33 pm
Posts: 20
bitgii duusaasai. :razz:


Top
   
PostPosted: Feb.20.16 3:41 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Дуусах дехеж байх шиг бнаа. Элизабет тэгээд наcаараа ийм мангасуудтай хамт явах бол хэцуу юмаа. 5уулаа л муу хумуус бна. Bayarlalaa Someone.


Top
   
PostPosted: Feb.20.16 3:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Миний бодлоор эмэгтэйчүүд өөрсдөө захирлуудын зөвлөлд оролцвол зүгээр. Харин ерөнхийлөгчөөр Элена, хяналтын багц Элизабетэд үлдвэл энэ концерн цаашид дажгүй явчих бхөө

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.20.16 7:36 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 717
юу болоод өнгөрөв өө, Элизабет багаасаа Рисд сайн байсан, гэтэл огт санамсаргүй гэрлэчих юм, энэ залуу ядаж байхад сайн муу нь мэдэгдэxгүй гайхал амьтан...


Top
   
PostPosted: Feb.20.16 6:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
:s1: :s2: Сидни Шелдон ингээд донтуулчихдиймаа

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.21.16 1:27 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 46.

- Өршөөгөөрэй, Уильямз авхай. Байцаагч Хорнунг тантай уулзах гэнэ. Тун яаралтай гэж байна гэх Генриетын дуу чанга яригчаар хангинав.
Элизабет эргэлзэн Рисийг ширтэв. Тэд дөнгөж өчигдөр орой Риогоос Цюрихт ирсэн бараг л хэдхэн минутын өмнө ажилдаа ирээд байв. Рис мөрөө хавчаад,
- Түүнийг оруул гэж хэл. Ямар яаралтай ажил гарсныг нь үзье л дээ гэлээ.
Хэдэн минут хиртээ тэд Элизабетын өрөөнд хоёулхнаа суусаар байлаа.
- Та надтай ямар хэргээр уулзах гээ вэ? гэж Элизабет байцаагчаас асуув.
Макс Хорнунг дээдсийн хүрээнийхний хэл яриагаар ярьж чадахгүй тул тойрч мурилгүйгээр шулуухан гэгч нь,
- Хэн нэг нь таныг алахыг оролдож байна гэх нь тэр.
Макс Хорнунг бүсгүйн царайг тэр дороо цонхийгоод ирэхийг хараад ёс алдан ийм ээдрээтэй асуудалд ухаангүй хандсандаа өөрийгөө зэмлэв.
- Байцаагч та юун дэмий үг чалчина вэ? гэж Рис Уильямз цухалдав.
Макс Элизабетын нүдийг эгцлэн ширтээд үргэлжлүүлэн,
- Таны амь насанд хоёр ч удаа халдсан. Магадгүй гурав дахиа ч оролдож мэднэ гэв.
- Би... та... та, эндүүрсэн бололтой хэмээн Элизабет ээрэв.
- Үгүй ээ, ахайтаан. Цахилгаан шатыг санаатай эвдсэн байна.
Бүсгүй таг дуугүй түүний нүдийг ширтэхэд түүний нүд Максыг тайлж мэдэхийн эцэсгүй маш их нууцыг илэрхийлэх ажээ.
- Яг л жипэнд учирсан осолтой адил.
- Та андуурч байна. Тэр чинь яалт ч үгүй золгүй явдал байсан юм. Жип зүв зүгээр байсан. Сардинийн цагдаагийнхан үүнийг баталсан гэж Элизабет дуу алдан хэлэв.
- Тэр үгүй шүү.
- Би жипийг нүдээрээ үзсэн гэж Элизабет зүтгэв.
- Үгүй дээ, ахайтаан. Та зөвхөн таныг байлцуулан шалгасан ямар нэг жипийг л харсан. Гэтэл тэр таны машин биш байсан юмсанж.
Эргэлзэж орхисон Рис, Элизабет хоёр түүнийг ширтэн байхад Макс үргэлжлүүлэн,
- Таны жип гараажид хэзээ ч байгаагүй. Би түүнийг Олбийн автомашины хогон дээрээс олсон. Тоормосны системийн гол цилиндрийн боолтыг эрэгдээд авчихсан, тоормосны шингэн нь асгарсан байна билээ. Таны тоормосолж чадаагүй учир энэ. Зүүн урд хамар нь гамбир болтлоо хавтгай болж, таны дээгүүр нь харайлгасан модны ногоон шүүс нь одоо хүртэл тод харагдаж байгаа. Лабораторийн шинжилгээгээр юу гарсныг би одоо танд хэлж өгье.
Уулнаас үхлийн буулт хийж явснаа эргэн санахад Элизабетыг урьдын айдас нь нөмрөн авлаа.
- Ойлгосонгүй. Хэн яах гэж ... хэмээн Рис хажуугаас нь оролцвол Макс Рисэд хандан,
- Жип ихэр юм шиг яг адилхан. Тэд үүн дээр л дөрөөлж дээ. Бүсгүй ангал руу уналгүй мод мөргөн үлдсэн нь тэднийг шинэ үлгэр зохиоход хүргэсэн. Хэрэг явдал золгүй тохиолдол мэт харагдах ёстой байсан. Тэд нар жипийг усанд живнэ гэж тооцоолж, хэн ч жипийг дахин олж харахгүй хэмээн бодоцгоожээ. Түүнийг мод мөргөж техник үйлчилгээнийхэн Элизабетыг эмнэлэг авч явсан хойно түүнийг ууланд зүйл дууссан гэж бодсон нь эргэлзээгүй. Тэгмэгц тэд хурдхан шиг өөр жипийн эрэлд гарч, олмогцоо мод мөргөн ямбийлгаад Элизабет Роффын осолд орсон газарт аваачиж сольсон байна.
- Та дандаа “тэд” гэж яриад байх юм гэж Рис хэллээ.
- Энэ хэргийг үйлдэгч хамсаатантай байгаа.
- Намайг алах хэнд хэрэгтэй юм бэ? гэж Элизабет асуув.
- Эцгийг чинь алсан тэр хүнд л хэрэгтэй.
Агшны төдийд эл болсон явдал нь түүнд тохиолдоогүй, ор мөргүй хоосон мэт санагдаад, хамаг биеийг нь эзэмдэн байсан айдас утаа мэт замхран ариллаа.
- Таны аавыг алсан байна. Эцгийг тань газарчилж явсан хүн нь алжээ. Таны эцэг Шамон руу ганцаараа яваагүй. Түүнтэй хамт өөр нэг хүн байсан.
- Хэн бэ? гэх Элизабетыг дуугарахад түүний дуу авснаас сонсогдох мэт бүгт бүдэгхэн дуулдав.
Макс Рисийг харан,
- Таны нөхөр гэлээ.
Түүний хэлсэн үг тэртээ алсаас нисэн ирэх мэт боловч чихэнд нь чангаар хангинаснаа утаа шиг замхарч алга болох нь бүсгүйд өөрийгөө ухаан алдаж байна уу гэлтэй санагдаад явчхав.
- Лиз аа, Сэмийн үхсэн тэр өдөр би тэнд байгаагүй.
- Та Шамонд түүнтэй хамт байсан, ноён Уильямз гэж Макс шуудхан хэлчхэв.
- Энэ үнэн. Гэхдээ би тэднийг ууланд гарахаас нь өмнө явсан гэлээ гэж Рис Элизабетад хэллээ.
Элизабет түүнийг ширтэн,
- Чи энэ тухай надад яагаад хэлээгүй юм бэ? гэлээ.
Тэрээр эргэлзсэнээ эцэст нь нэгийг шийдэв бололтой.
- Би энэ тухай хэн нэгэнд хэлье гэж бодоогүй юм. Сүүлийн нэг жилийн туршид хэн нэгэн “Рофф ба хөвгүүд” концернын ажлыг санаатайгаар тасалдуулан зогсоохыг шаргуу оролдох болсон. Энэ ажиллагаа дэндүү ухаантай үйлдэж байгаа учраас шалгахад ердийн нэгэн будлиан мэт харагддаг байлаа. Гэвч энэ бүгдийн цаана бүхэл бүтэн тодорхой систем байна гэж надад анзаарагдсан тул би Сэмтэй өөрийн бодлоо хуваалцахад тэрээр хувийн мөрдөгч хөлслөхөөр болсон юм хэмээн яриагаа эхлэв.
Үүний дараа юу сонсохоо мэдсэн Элизабетын сэтгэл хөнгөрөөд ирснээ, Рисийн өмнө асар их буруутай мэт санагдав. Нууц тайлангийн тухай Рис бүгдийг мэдэж байсан нь ойлгомжтой. Нууж далдлахын оронд түүнд бүхнийг шууд хэлэх ёстой байжээ.
Рис Макс руу эргэн,
- Сэмд миний таамагласныг баталсан хувийн мөрдөгчийн тайлан ирсэн. Тэр намайг төлөвлөгөө боловсруулуулахаар Шамонд ирэхийг гуйхад нь би хүрч очсон юм. Бид буруутай этгээдийг олтлоо бүгдийг нууцлахаар шийдсэн юм гэх түүний дуунд харамссан өнгө тодорч, - Гэтэл хэн нэгэн энэ тухай бас л мэдчихсэн байсан. Сэм ч амь үрэгдэж “хэн нэгэн” бидэнд юу юугүй илчлэгдэнэ гэж айсан бололтой, тайлан алга болсон.
- Тайлан миний гарт орсон гэж Элизабет хэлэв.
Рис гайхаж, түүнийг асуусан янзтай харав.
- Тайлан аавын эд хогшилтой хамт ирсэн гэж бүсгүй түүний харцанд хариулаад, Макст хандан,
- Тайланд “хэн нэгэн” гэдэг нь захирлуудын зөвлөлийн гишүүдийн нэг гэдгийг баталсан байсан юм. Мэдэлд нь концернын тодорхой хэмжээний акц байдаг атал тэд яагаад гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр өөрсөндөө гай болоод байгаагаа ойлгодоггүй юм бэ?
- Уильямз авхай, дараа нь банкныхныг өрөө нэхэхийг шаардахыг албадаж тэднийг турхирсан. Тэд нар эцгээс тань акцыг чөлөөтэй худалдахыг шаардаж байсан. Энэ бүхний ард байгаа тэр хүн санасандаа хүрээгүй л байгаа учраас таны амь нас аюулын ирмэг дээр хэвээр байгаа гэв.
- Тэгвэл цагдаагийнхан түүнийг өдөр шөнөгүй хамгаалах хэрэгтэй гэж Рис шаардав.
Макс нүдээ дүрлийлгэн хараад нэгэн жигд дуугаар,
- Таны оронд байсан бол би ингэтлээ санаа зовохгүйсэн, ноён Уильямз аа. Тантай гэрлэсэн тэр үеэс эхлэн цагдаагийнхан түүнийг хараанаасаа салгахгүй байгаа гэлээ.

_________________
Avatar by Someone


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 151 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited