#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.17 2:16 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 151 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6
Author Message
PostPosted: Feb.22.16 4:10 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 55.

Гэнэтийн харанхуй үл үзэгдэх дайснуудыг далдалсан тоймгүй их гай аюулыг өөртөө агуулах мэт хүйт даан, Элизабет тэдний бүрэн эрхэнд байгаагаа гэнэт мэдэрчээ. Байцаагч Кампанья түүнээс ангижрах гэж нааш нь авчирчээ. Тэр Рисийн хамсаатнуудын нэг байж шүү. Элизабет Макс Хорнунгийн жип сольсон байсан тухай ярьсныг эргэн санав. Үүнийг хийсэн хүн ганцаараа байгаагүй. Түүнд арлыг сайн мэддэг хамсаатан байсан. Бүсгүй байцаагч Кампаньягийн юунд итгэв ээ! Бид наашаа ирж буй бүх онгоц усан онгоцыг шалгаж байгаа. Рис түүнийг юуны өмнө наашаа ирнэ гэдгийг сайн мэдэж дээ. Та хаана хүлээх вэ, цагдаагийн хэсэг дээр үү, харшдаа юу? Тийм ээ, мань эр түүнийг цагдаагийн хэсэг руу очуулах санаа огт байгаагүй нь илт. Тэгээд ч тэр тийшээ яриагүй байж шүү.' Тэр Ристэй л ярьжээ. Бид хэдийн харшид ирчихсэн.
Элизабет даруйхан зугтах ёстойгоо ойлголоо. Яаж тэр вэ? Бие нь түүнд захирагдсангүй, нүд нь өөрийн эрхгүй анилдан, хөл гар нь хором бүрээр хүндэрсээр байлаа. Энэ бүхэн юунаас болсны учрыг бүсгүй сая ухаарчээ. Кампанья кофенд ямар нэгэн хор хийчхэж! Элизабет харанхуй гал зуухны өрөө тийш явлаа. Хэрэгтэй шургуулгаа тэмтчин шилтэй цуу олж аваад аяганд хийн усаар шингэлээд уучихлаа. Элизабет тэр даруй ухасхийн угаагуур руу бөөлжив. Хэдэн минутын дараа дотор нь арай дээрдэвч бие нь сулдайсан хэвээр толгой нь аймшигтай базлан, бодол нь цэгцэрч өгсөнгүй. Гарцаагүй үхэл дотор гэдсийг нь урж тасдаж эхлэх шиг бачуурна.
- Үгүй ээ, чи тийм ч амархан үхэхгүй шүү. Чи эцсээ хүртэл тэмцэнэ. Тэнд чамайг өөрөөр чинь амийг чинь бусниулах гэж байна хэмээн хорсолтой гэгч нь өөртөө хэлэв.
Бүсгүй чангаар,
- Рис ээ, нааш ир, намайг өөрийнхөө гараар алаад орхи! гэж хашгирлаа.
Гэвч түүний дуу цаас шаржигнах мэт сул сонсогдов Элизабет харанхуйд тэмтчин явсаар үүдний өрөөнд орж хуланц Сэмюэлийнхээ хөргийн өмнө зогслоо. Гадаа газар тэнгэр нийлэв үү гэлтэй зэрлэгээр улих салхи түүнийг даажигнан заналхийлнэ. Бүсгүй харанхуй дунд заналхийлэн буй үхлийн өмнө яаж ч чадахгүй цор ганцаар зогсоно. Рисээс зугтан гадагш гүйж гарах уу эвсэл эндээ үлдэн амь насаа харамгүй өгөх үү?
Тархи нь тусламж эрэлхийлэн тэчьядан оролдож, дотор хүн нь түүнд золгүй учрал болохыг сануулан шивнэнэ. Кофенд хольж толгойд гарсан мансууруулагч бодисын үйлчилгээ бүр мөсөн гарч өгсөнгүй.
Гэнэт бүсгүй дуулдахаар,
- Бүх юм золгүй тохиолдол мэт үзэгдэх ёстой гэж чангаар хэлснээ магнай тэнийн дотор нь онгойн баярлав.
Элизабет аа, чи түүнийг барьж авах ёстой Хэн хэлэв үү? Сэмюэль үү? Эсвэл тэр өөрөө юу?
- Үгүй чадахгүй. Дэндүү оройтож.
Нүд нь өөрийн эрхгүй анилдана. Тэрээр зургийн хүйтэн шилэнд нүүрээ наалаа Ханатал унтвал мөн сайхнаа! Гэвч бүсгүй ямар нэг юм хийхийг хүснэ? Юу хийх вэ? Чухам юу хийх вэ? Ухаан нь самуурч юу хийхийг бодож байснаа санахаа байлаа.
Тэгэхээр аллагыг золгүй явдал шиг харагдахгүй болгох хэрэгтэй. Тэгвэл фирм хэзээ ч түүний гарт орохгүй.
Элизабет одоо л юу хийх ёстойгоо ухаарч ажлын өрөөнд орж ширээний чийдэнг шүүрч аваад хамаг хүчээрээ толь руу шидвэл чийдэн, толь хоёр дуу дуугаа авалцах мэт нирхийн хагарлаа. Элизабет хөлд тээглэсэн сандлыг аван хэмхчхээр хана руу шидтэл зомгол болон бутарсангүй. Тэгэхээр нь бүсгүй шүүгээ рүү очин ном аван хуудас хуудсаар нь хуу тасдан өрөөгөөр нэг хаялаа. Хэдийн хэрэггүй болсон утасны шугамыг ханз татан тасдав. Энэ бүхнийг Рис цагдаагийнханд тайлбарлаг! Түүний хүссэнээр болохгүй шүү. Элизабет тэдний үг дуугүй хохирогч болохыг хүсэхгүй. Тэд нар хүч гарган байж бүсгүйг алах хэрэг гарах нь дээ.
Гэнэт хуй салхи тасалгаанд орж ирэв үү гэлтэй шалаар нэг тарсан цаас хийсэн агаарт эргэлдэж эхлэхэд Элизабет анхандаа юу болж буйг эс ухаарснаа дараа нь юу болсныг нь.. .
Бүсгүй одоо гэртээ ганцаараа биш болжээ.
Леонардо да Винчийн нисэх буудалд байж ядан байх Макс Хорнунг тээшний газраас холгүйхэн байх нисэх зурваст нэгэн голио онгоц бууж байхыг олж харжээ. Нисгэгч эр бүхээгийн үүдийг ч нээж амжаагүй байтал Макс эргэлдэн буй сэнсэн доогуур бөхийн явсаар дэргэд нь ирчихсэн зогсож байв.
- Намайг Сардини хүргээд өгөхгүй юу? гэж асуув.
Нисгэгч түүнийг сэжиглэн хараад,
- Юу болоод байгаа юм бэ? Би дөнгөж сая тийш нь нэг хүн хүргэж өгсөн. Тэнд салхи гэж ярихын тамтаг алга!
- Дахиад нэг удаа нисээдэх үү?
- Оролдоод үзье л дээ, гэхдээ хамаг халаасыг чинь гөвчих байх даа.
Макс түүний хэлэхийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд бүхээгт үсрэн орлоо. Тэд өндөр аван нисч эхлэхэд Макс нисгэгчид хандан,
- Таны Сардинид хүргэж өгсөн зорчигчийг хэн гэж байна? гэхэд нь нисгэгч,
- Түүний овог нь Уильямз гэсэн гэлээ.
Хөмөрсөн тогоо шиг тас харанхуй дайснаас нуугдах Элизабетын хамсаатан нь боллоо. Зугтана гэдэг санасны гарз болж, гэртээ найдвартайхан шиг газар олоод нуугдсан нь өлзийтэй ажээ. Тэрээр дээд давхар руу гүйлээ. Рис түүний хаа байгааг тэр даруйдаа таамаглахгүй биз. Бүсгүй дээд давхарт гараад хаачихаа шийдэж ядан байснаа Сэмийн унтлагын өрөө рүү харайлгав. Гэнэт харанхуй дундаас нэг юм түүний чиглэн харайлгах шиг болоход айсан бүсгүй хашгирахыг завдан амаа нээсэн хэдий ч энэ нь догшин салхинд ганхах модны сүүдэр болохыг ойлголоо. Рис доод давхраас түүний түжгэнэхийг сонсох нь эргэлзээгүй гэж бодмогц зүрх нь цээжиндээ багтаж ядан цохилно.
Түүнийг бариад ав гэсэн бодол тархинд нь харван орж ирлээ. Яаж вэ?
Толгой нь түргэн ажиллахаас нь цааргалан, нүдний нь өмнө бүх юм манан дунд хөвж эхлэх нь тэр! Бодооч! гэж Элизабет өөртөө тушаав. Түүний оронд Сэмюэль байсан бол юу хийх ёстой байсан бэ? Элизабет мухарт байх унтлагын өрөө рүү гүйж очин дотроос нь түлхүүрийг сугалан авч гаднаас нь түгжлээ. Тэрээр бусад унтлагын өрөөний үүдийг бас л гаднаас нь түгжчихэв. Өрөөнүүдийн хаалга яг л Краковын еврейн хороо шиг гаднаасаа түгжигджээ. Элизабет энэ бүхнийг яах гэж хийгээд байгаагаа сайн ойлгохгүй байснаа хилэнц өвөө нь Арамыг алсныг гэнэт санан, тэд бүсгүйг аллагад сэжиглэхгүй байх ёстой. Доод давхарт дэнлүүний гэрэл гялсхийн үзэгдсэнээ дараа нь шатаар аажим өгсөж харагдав. Рис түүнийг алахаар хайж байна гэж бодмогц зүрх нь зогсчих шиг болов. Элизабет цамхаг тийш аваачдаг шат руу гүйн очиж авирч эхэлтэл өвдгөөрөө нугаран сөхөрч, цааш дөрвөн хөллөн мөлхлөө. Мөлхсөөр яваад бүсгүй дээд тавцан дээр гарч ирэн хөл дээрээ арай ядан босоод цамхагт өрөөний үүдийг нээв. “Хаалгаа” гэж Сэмюэль өвгөн хэллээ. Хаалгаа хаа!
Элизабет хаалга түгжчих нь ч Рисийг зогсоож чадахгүй гэдгээ мэдсэн хэрнээ хаалгаа дангинатал түгжээд авлаа. Гэвч тэр үүдийг эвдэж л таараа гэж бодоод тэр үүнийгээ цагдаад юу гэж тайлбарлах бол оо? Одоо өөрийнх нь үхэл аллага болон харагдах болно. Бүсгүй харанхуйд тэмтчин явсаар ширээ буйдан сандал, бас нэгэн ширээгээр үүдийг дарах нь үхлээс алхам ч гэхнээ мултран ангижрах мэт санагдана. Тэртээ дороос пижгэнэх чимээ гарах нь Рис унтлагын өрөөний хаалгыг эвдэж байгаа бололтой. Хүчинд автсан гэх бас нэг нотолгоо, үүнийг цагдаагийнхан анзаарахгүй өнгөрөхгүй ээ. Рис түүнийг урхиндаа оруулсан ч, бүсгүй түүний төлөвлөгөөний зарим хэсгийг нь нурааж чадлаа. Гэтэл нэг л биш санагдаад явчихлаа. Хэрэв Рис түүний үхлийг золгүй учрал болгон жүжиглэх гэж байгаа бол хаалга эвдэхийн хэрэг юу байна. Элизабет тагт руу очин гадагш харвал салхи түүнд гашуудлын ая тоглох мэт уйтгартайяа исгэчинэ. Тагтны цаана харанхуй хар ангал онгойн харлаж тэртээ дор тэнгис даргилан буцлах мэт дайвалзана. Эндээс амьд гарах арга гэж даанч нэг санасны гарз ажээ. Рис энд түүний амийг таслах нь ээ. Элизабет эргэн тойрноо харан хамгаалчих зэвсэг хайтал юу ч байсангүй.
Шөнийн тас харанхуйд үхлээ хүлээхээс өөр гарц түүнд үлдсэнгүй. Рис юунд удна вэ? Дээш гарч ирээд үүдийг хэмхчин дор нь түүнийг устгачихгүй яагаад байна? Хаалга эвдэнэ. Мань эр түүний цогцсыг эндээс авч гаран ямар нэг аргаар түүнээс ангижирсан ч гэлээ хагархай толь эвдэрхий хаалгыг тодорхой тайлбарлаж чадахгүй. Элизабет Рисийн оронд өөрийгөө тавиад санаатай үйлдсэн аллагаасаа цагдаад хэрхэн амь мултрахыг нь ургуулан бодлоо. Эндээс гарах ганц арга байгаа ажээ.
Бүсгүй бодлоо ч гүйцээж амжаагүй байтал гэнэт утаа үнэртээд явчихлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.22.16 4:12 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 56.

Сардинийн эрэг тэр чигээрээ өтгөн улаан тоосон үүлэнд хучигдсаныг Макс нисдэг тэрэгний цонхоор харав. Нисгэгч сэнсний дуунаас давах гэхдээ Максыг чихэнд нь,
- Хэцүү юм болох нь ээ! Газардаж чадах эсэхээ мэдэхгүй нь! гэж хашгирав.
- Та газардах ёстой! гэж Макс түүн рүү хашгираад,
- Порто-Черво руу нис гэлээ.
Нисгэгч Макс тийш бүх биеэрээ эргэн,
- Наадах чинь энэ нь айхавтар уулын орой дээр нь байдаг шүү дээ гэхэд нь Макс,
- Мэдэж байна. Тэнд газардаж чадах уу? гэлээ.
- Оролдъё л доо. Газардах боломж гурваас нэг.
- Чадах уу?
- Мэдэхгүй л байна шүү.
Хаалган дороос уугих утаа улам өтгөрөн, салхины сүнгэнэхтэй нэмэгдэн, галын дөлний догшрон архирах шинэ дуу сонсогдож эхлэв. Аврах тухай бодох нь хэдийн хожимдсон болохыг Элизабет ойлголоо. Толь хагарч, мебель тавилга эвдэрсэн байх нь ямар ялгаа байна? Эмиль Жипли, лабораторитойгоо юу ч үгүй болтлоо хуйхлагдсан шиг хэдхэн минутын дараа гэхэд байшингаас, бүсгүйгээс ямар ч ул мөр үлдэхгүй юу ч үгүй болтлоо шатаж, Рис энэ үед хэн ч сэжиглэхээргүй газарт байж байх болно. Тэр бүгдийнх нь толгойг эргүүлчихэж дөнгөнө дөө.
Амьсгалыг нь хордуулах гашуун шар өнгийн утаа тасалгаанд дүүрч амьсгал авахын аргагүй боллоо. Галын дөл хаалгыг нь долоож, түймэрт автан халуу дүүгнэ.
Уур хилэн нь Элизабетад эрч хүч нэмлээ.
Утаанд юу ч харахаа байсан бүсгүй тагтны хаалга тэмтчин олоод хамаг хүчээрээ түлхэн онгойлгон дөнгөж тагт руу алхмагц галын дөл өрөөнд орж ирэн ханыг долоон өөдөө цойлов. Элизабет цээж дүүрэн цэвэр агаараар амьсгалахад, салхи хувцсыг нь галзуурсан мэт дэрвүүлэн үлээлээ. Тэрээр дотогш харвал хэврэгхэн хөлөг мэт бяцхан тагт нь утаа уугих хана, ёроолгүй ангал хоёрын дунд өлгөөтэй байх ажээ. Амь аврагдах ямар ч боломж алга.
Хэрэв... Элизабет огцом өгсүүр дээвэр рүү харлаа. Хэрэв яаж ийгээд дээвэр дээр гарчихвал галд авалцаагүй тал руу бууж чадвал бас ч гэж аврагдах боломж байна. Тэр өлмий дээрээ сунан дээвэрт хүрэхийг чармайсан боловч гар нь хөвөө модонд хүрсэнгүй. Галын дөл улалзан тасалгааг ховдоглон залгилаад тагт руу цоргилон гарч эхлэв. Дээвэр рүү авирахаас өөр боломж байсангүй тул Элизабет шийдэн утаанд хахаж цацалсаар гал дүрэлзэн асах өрөө рүү орон бичгийн ширээний ард байх эцгийнхээ сандлыг чирэн тагтан дээр гаргаж ирлээ. Сандал дээр тэнцвэрээ олон арай ядан тогтвол дээвэр овоо ойртжээ. Элизабет хөвөө модыг тэмтрэн гогодоод авчих барьц хайлаа. Гэнэт хуруунд нь дээврээс ёрдойх юм тэмтрэгдэв. Элизабет зүүгдэн авирах тэнхээ нь хүрэх болов уу хэмээн айгаад чангаан авирч эхэлбэл сандал хажуулдан хөл дор нь уналаа. Бүсгүй хамаг хүчээ шавхан дээвэр дээр цовхрон гарч, дээврээс зууран дээш авирч эхэллээ. Одоо тэр амиа авран, дээврийн оройд хүрмэгцээ зогсон ийш тийш харав.
Галын дөл саяхан түүний зогсож байсан тагтны тэндээс өлөлзөн байх үзэгдэв. Зочдын унтлагын өрөөний тагтны нэгэнд галын дөл хараахан хүрээгүй харагдав. Гэвч тийшээ хүрч чадна гэхэд итгэл муухайн байлаа. Дээвэр нь эгц уруу байх агаад зарим нэг вааран дээвэр цагийн эрхээр ховхорсон байхаас гадна хүчтэй салхи түүнийг дээврээс ховх татан газарт шидчих шахна. Нэг л буруу алхвал аюулаас юу ч аварч чадахгүй. Бүсгүй байрандаа хөшиж орхин шийдэж ядан байтал шидэт саваагаар дохисон юм шиг тагтан дээр хүний дүрс үзэгдсэн нь Алек байх ажээ. Мань эр түүнийг харан тайван дуугаар,
- Хөгшөөн чи үүнийг хийж чадна. Гол нь битгий сандар гэлээ.
Элизабетын зүрх баярлан булгиллаа.
- Дахиад хэлье: битгий яараарай. Хөдлөх тоолондоо түр зогсосхий. Яг л кинонд гардаг шиг гэлээ.
Элизабет вааран дээврийг тэмтчин Алек руу болгоомжтойгоор дөхөж явах нь эцэс төгсгөлгүй мэт санагдана. Түүнд урам хайрлах Алек нэг ч минут ам хамхилгүй ярина. Түүний зогсох тагт руу буухаар дөхөж байтал гишгэсэн вааран дээвэр нь мулт үсрэн бүсгүй доош гулгалаа.
- Бариарай! гэж Алек хашгирав.
Тэрээр доош гулган явснаа дээврийн ирмэгт нь шахуу тулаад зууран авч тогтов.
Доор нь ёроолгүй хоосон ангал онгойн харлаж харагдана. Одоо Алекийн хүлээн зогсох тагт руу үсрэх л үлдэж дээ ... Хэрэв бүсгүй онож буухгүй бол...
Алек түүнд урам хайрлан,
- Доошоо бүү хар. Нүдээ аниад үсэр. Би чамайг бариад авна хэмээн аяархан хэлэв
Бүсгүй гүн гэгч амьсгаа аваад үсрэх ёстой гэдгийг ойлгож байсан айдас түүний зүрхийг нь мохооно. Хуруунууд нь ваараас тас зуурчээ.
- Үсэр! гэж Алек дороос нь хашгирлаа.
Элизабетын гар нь алдууран тэрээр доошоо гулсаж эхэлснээ гэнэт Алект тэврүүлэн аюулгүй болсноо мэдэрчээ. Бүсгүй тамир нь алдран нүдээ анилаа.
- Сайхан үсрэлт боллоо гэж Алек хэлэх сонсогдов.
Шанаанд нь гар бууны хүйтэн ам тулгахыг Элизабет гэнэт мэдэрчээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.22.16 4:13 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 57.

Нисгэгч арлын дээгүүр модны орой шүргэх шахуу доогуур нисэх авч салхины хүч чамгүй их байлаа Нисгэгч урьдхан талд нь харагдах Порто-Червогийн оргилыг харав Макс ч зэрэг шахуу хараад.
- Тэр байна! Харш тэр байна гэж хашгирав
Гэнэт түүний зүрх нь галзуутай цохиллоо.
- Тэр шатаж байна!
Тагтан дээр зогсох Элизабет салхины исгэчих дуу, галын урхирах дуунаас ойртон ирэх нисдэг тэрэгний дууг сонсон дээшээ харлаа. Алек түүнийг анзаарсангүй. Түүний нүд элэг эмтрэм харцаар Элизабетыг ширтэнэ.
- Энэ бүхэн Вивианы төлөө Би энэ бүгдийг Вивианы төлөө хийх ёстой байсан юм. Чи намайг ойлгоод уучилна Тэд чамайг гал түймрийн үеэр амь эрсэдсэн гэж мэдэх болно.
Элизабет түүнийг сонссонгүй. Түүний толгойд нь Тэгэхээр энэ Рис биш байж! Рис биш байж шүү Энэ чинь Алек байсан байна Алек аавыг нь алаад, дараа нь өөрийг нь алахаар хоёр ч удаа оролджээ. Тэр түүний тайланг хулгайлаад дараа нь хамаг бурууг Рисэд тохжээ. Рисээс айлгамагц бүсгүйг наашаа харшид ирнэ гэдгийг тэр мэдэж байжээ.
Нисдэг тэрэг ойр байх моддын цаагуур далд оров.
- Элизабет нүдээ ань! гэж Алек хэлэв.
- Яасан ч үгүй! гэж бүсгүй үзэн ядсан өнгөөр хэллээ Гэнэт хаа нэгтэйгээс Рисийн дуу гарч,
- Алек буугаа хая! гэв.
Тэр хоёулаа доош харвал улалзан асах галын дөлөнд ойн цоорхойд зогсох Рис, цагдаагийн дарга Луижи Ферраро винтовоор зэвсэглэсэн цагдаа зогсож байхыг олж харлаа - Алек бүх юм өнгөрсөн Түүнийг тавь гэж Рис хашгирав Дуран хараатай винтов барьсан цагдаа,
- Бүсгүй түүнээс холдохгүй бол би буудаж чадахгүй нь гэв.
“Холдоод өгөөч! Алив хөдлөөч! Холдооч” хэмээн Рис дотроо залбиран гуйв.
Моддын цаанаас Макс Хорнунг гарч ирэн яарсаар Рисэд дөхөн очлоо. Юу болж байгааг нь хараад ****** гадас шиг зогсчихлоо.
- Надад таны хэлснийг дамжуулсан. Гэхдээ би оройтож иржээ гэж Рис хэллээ.
Тэд архан талд нь дүрэлзэх галын дөлөнд сүүмэлзэн зогсох хоёр дүрсийг, хоёр хүүхэлдэйг харан зогсоно.
Элизабет эргэн Алекийг эгцлэн ширтэхэд түүний дүр биш харин хоосон хөндий рүү харан зогсох үхлийн баг байлаа. Тэр Элизабетаас холдон тагтны хаалга руу явж орлоо.
- Уухайс даа, баригдав уу, хонгор минь гээд доор зогсох цагдаа винтовоо өргөв. Буун дуу тасхийн дуугарч Алек найгаснаа хаалгаар далд орон алга боллоо.
Тагтан дээр ганцхан дүрс үлдэв.
- Рис ээ? гэж Элизабет хашгирахад тэр хэдийн бүсгүйн зүг гүйж явав.
Рис тагтан дээр гарч ирээд бүсгүйг хөтлөн шатаар уруудан гүйхэд бүсгүй түүнээс тас зууран гүйнэ.
Рис нүдээ анин зүлгэн дээр хэвтэх бүсгүйг тэврэн,
- Би чамд хайртай шүү, Лиз аа. Би чамд хайртай, хонгор минь гэлээ.
Түүний дуу сэтгэл булаам сонсогдоход, бүсгүй ганц ч үг дуугарч чадсангүй. Түүний харцнаас агуу их хайр, сэтгэл шаналал үзэгдэж, бүсгүй түүнд ямар ихийг хэлэхийг хүснэ вэ. Түүнд эргэлзэн байсандаа ичиж үхэх шахсан бүсгүй бүх л амьдралдаа түүнээс уучлал эрэн мөргөн гуйх болно.
Гэвч бүсгүй одоо энэ тухай бодох тэнхэлгүй болтлоо ядарчээ. Энэ бүхэн түүнтэй бус өөр хэн нэгэнд, хаа нэгэн газар, ямар нэгэн цаг хугацаанд болсон мэт санагдана.
Хамгийн гол нь Рис тэр хоёр дахин хамтдаа байж, бүсгүй түүний хүчирхэг найдвартай гарт тэврүүлэн байгаа нь түүнд хангалттай байх ажгуу.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.22.16 4:13 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 58.

Алек тамын тогоо руу алхан ороход, тал бүрээс нь уугих өтгөн утаагаар тасалгаа дүүрчээ. Галын дөл Алекийн үсийг нь энхрийлэн илж, шад падхийн шажигнан Вивианы хоолойгоор түүнийг уриалан дуудна.
Агшин зуур хурцаар гялалзах галын дунд мань эр түүнийг олж харлаа. Анх түүнд биеэ өгсөн тэр нэгэн шөнө шиг хүзүүндээ час улаан өнгийн тууз зүүн, сайхан биеэ чармай нүцгэлсэн Вивиан орон дээр тэрийн хэвтэнэ. Төдөлгүй Вивиан тэсгэлгүй тачаадан түүнийг нэрээр нь дуудлаа. Энэ удаа бүсгүй өөр хэнийг ч биш чухам түүнийг л хүсэмжлэх ажээ. Алек түүнд дөхөн очвол эхнэр нь,
- Чи миний дурласан цорын ганц хүн хэмээн шивнэв.
Алек түүнд итгэжээ. Тэр Вивианы гэмийг гэсгээн цээрлүүлэх ёстой. Гэвч тэр зальт эр нарийн арга сийлэн Вивианы нүгэл хилэнцийг бусдаар төлүүлэн гэсгээжээ. Энэ бүх аймшигт хэргийг тэр Вивианы төлөө хийсэн. Тэр түүнд улам ойртоход Вивиан дахин,
- Чи миний дурласан цорын ганц хүн мөн хэмээв.
Энэ туйлын үнэн гэдгийг Алек мэднэ.
Бүсгүй хорхой хүрэм сайхан га5аа түүн тийш сунгахад Алек өмнө нь өвдөг сөхрөн суугаад тэврэн авч мөнхөд нэгэн бие болон бие биедээ уусаж, мань эр түүнийг энхрийлэн янаглаж энэ удаад л түүнийг хангаж чаджээ. Түүнийг жаргалд умбан байтал тэсвэрлэхийн эцэсгүй чимчгэнэх өвдөлт мэдрэгдэн бүсгүйн бие галд дүрэлзэн авалцсанаа халуун илчээрээ түүнийг шатааж эхлэв. Мань эр Вивианд сэтгэл татагдан хартал хүзүүн дэх улаан тууз нь галын дөл болон хувирч түүнийг энхрийлэн янаглаж гарлаа. Тэрхэн агшинд түүний дээрээс шатсан дүнз даран унах нь тэр. Түүний гарт үрэгдсэн хохирогчид шиг тэрээр хоромхон зуур дээдийн дээд цэнгэл эдэлж байгаад нас нөгчжээ.
Төгсөв.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.22.16 4:36 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
өө Алекс байж, бүүр хамгийн бага сэжиглэж байсан хүн ш дээ, бас порночин байх нь...за яамайдаа Рис биш байсанд , Элизабетын итгэл нураагүйд, эдэн дотор эр хүн шиг жудагтай нэг хүн байсанд, тэрийг сонгож чадсанд нь, хүний толгой эргэж хорхой хүртэл бичиж чадсан зохиолчид, маш хурдан шуурхай оруулж санаа амраасан самоованд баярлалааааа, дараагийн номыг хүлээе


Top
   
PostPosted: Feb.22.16 4:41 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
Tsolmon.B wrote:
||someone|| wrote:
panther wrote:
уншинаа уншина, зохиолч нь Сиднэй ах, оруулагч нь самоован байхад асуултгүй ш дээ. Нээрээ Асуултад Сиднеигийн бүх зохиолууд, 18 романы англи нэртэй жагсаалт байсан санaгдахын, хайгаад олдоггүй, мэдэх хүн байвал туслана уу

Англи монгол нэрээрээ 18 нэртэй сэдэв яваал байсан даа. Би чинь орчуулагч биш шүү дээ. Номоос нь л оруулж байгаа. Хөрвүүлэгч гэхиймуудаа.


Шелдоны 18 зохиолын нэрийг монгол англиар уг нь би оруулж байсан юм, устгасан бололтой, гэрийн компьютерээ ухвал жагсаалт байгаа, олоод дахин постольё

асуулт одоо шал дэмий хоосон сэдвүүдийг устгадаггүй байж тэрийг устгасан юм байх даа, дахиад оруулбал сайн байна шүү, баярлалаа


Top
   
PostPosted: Feb.22.16 5:10 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3756
Location: Ирмэг
Ингээл дуусчиж байгаа нь энэ үү? Нэг л дутуу, хурдан төгсгөл болчих шиг санагдаад байхын...

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Feb.22.16 5:11 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Suicide wrote:
Ингээл дуусчиж байгаа нь энэ үү? Нэг л дутуу, хурдан төгсгөл болчих шиг санагдаад байхын...

Chi chimeegui unshjiisiimuu :))

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.22.16 5:12 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3756
Location: Ирмэг
Өө уншиж л байлаа шд...

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Feb.22.16 9:22 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.11.15 2:33 pm
Posts: 20
laitai :cheerleader:


Top
   
PostPosted: Feb.22.16 9:42 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Sidney Sheldon novels

Are you afraid of the dark
A stranger in the mirror – Толинд харагдах үл таних хүн
Best laid plans
Bloodline – Цусан төрлийн барилдлага
Master of game
Memories of midnight – Шөнө дундын хар дарсан зүүд
Morning noon night – Өглөө, өдөр, шөнө багийг нь хуу татагтун
Nothing lasts forever – Мөнх юм гэж үгүй
Rage of angels – Тэнгэрийн хилэгнэл (Тарамдсан зүүд)
Tell me your dream
The doomsday conspiracy – Ертөнцийн төгсгөл
The naked face
The otherside of midnight – Дэлхийг донсолгосон шүүх хурал
The sand of time – Мафийн охин
The sky is falling
Windmills of the god – Элчин сайд хадагтай
If tomorrow comes – Хожмын нэгэн өдөр
The star shine down – Од нь гийсэн бүсгүй

Зарим нь буруу байж магад шүү, мэдэж байгаа нь засаад өгөөрэй. Улаанаар будсан нь би өөрөө уншаагүй нь


Last edited by Tsolmon.B on Feb.22.16 9:44 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.22.16 9:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Ёоо энэ Сидни Шелдоны гэмт хэрэгтнүүд үнэн хумсаа нуусан муур шиг царайтай гарууд юмаа. Алекийг ёстой тэгж бодсонгүй. Гэхдээ Алек одоо сэтгэл мэдрэлийн өвчтэй юм бх даа? Вивианы өмнөөс гэсгээсэн ч гэх шиг. Вивианыг алахыг хүсдэг гэхдээ хэтэрхий хайртай болохоороо алж чадахгүй тэгээд өөр хүүхнүүдийг алчихдаг бсан юм бх даа? Бас Вальтер яагаад тийм сэтгэл мэдрэлийн эмчийн зөвөлгөө авсан юм бол оо? Хүүхдүүдээ алаагүй, Аннаг алахыг хүсдэг бсан гэхээр одоо хүлээнэ нтр гээд бдаг? Бас яахаараа Рист тэр нууц тайлан бв аа?

Маш их баярлалаа. Гоё хурдан орууллаа :wd: :wd: :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.22.16 10:01 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Үлдсэн номнуудыг нь олоод өгвөл оруулаад л өгмөөр байна. Мөнх юм гэж үгүй гэдэг ном нь байгаа ч номны голруугаа (нурууруугаа) хэт шахсан болохоор сүүлийн үсгүүд нь орж ирэхгүй, спелл хийхэд тун төвөгтэй байна

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.22.16 10:06 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
1. Тарамдсан зүүд
2. Тэнгэрийн хилэгнэл
3. Нарийн тооцоо
4. Дэлхийг донсолгосон шүүх хурал
(Энд тал нь орсон байсан)
5. Хадагтай элчин сайд
6. Өглөө, өдөр, шөнө
7. Шөнө дундын хар дарсан зүүд
8. Сурвалжлагч Диана Эванс
9. Багийг нь хуу татагтун

10. Их гэрийн эзэгтэй
11. Хожмын нэгэн өдөр
12. Ертөнцийн төгсгөл
13. Мөнх юм гэж үгүй (ном нь уул нь байгаа)
14. Толинд харагдах үл таних хүн
15. Цусан төрлийн барилдлага
16. Од нь гийсэн бүсгүй
17. Мафийн охин
18. Би харанхуйгаас айдаггүй

Өглөө өдөр шөнө, Багийг нь хуу татагтун 2 нимгэн болохоор нь нийлүүлээд гаргасан байх. Энд ороогүй номнуудыг болдлов.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.22.16 10:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Хүмүүс бгаа номноосоо өгцгөөвөл тун их баярлана шүү. Би Мөнх юм гэж үгүйг оруулж бсан тэхдээ шивээд л дээ. Тэгээд худлаа болоод номыг нь надаас аваад оруулах хүн бна уу гээд нэг гишүүнд өгөөд ном ч үгүй, АС-д орсон ч юмгүй болоод дууссан даа. Уул нь надад хамгийн их таалагддаг нь

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.23.16 2:34 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Баярлалаа. Хvмvvсийг муугаар бодоод байсан хамгийн гайгvй гэж.бодсон Алек байж. Рис Лизд хайртай байдаг нь болж дээ.


Top
   
PostPosted: Feb.23.16 11:20 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
Надад 3 ном байна л даа, англи дээр , Are you afraid of the dark, Tell me your dreams, Master of the game.Бас манай ажлын газрын номын санд 2 ном нь байсан, хатуу хавтастай маш зузаан,бодвол том үсгээр бичсэн нь байх. Гэхдээ энэ номнуудыг орчуулна гэвэл миний болоод та нарын нас гүйцэхгүй л байх даа. уг нь монгол дээр 2 ном нь байсан, хүн гуйж аваад өгөөгүй л байна, ядаж байхад өөр хотод байдаг тул бараг жилдээ л уулзалдах юм, тэгэхдээ бас авахаа мартчих юмаа, 2-уулаа энд ороогүй ,Нарийн тооцоо, Өглөө өдөр шөнө


Top
   
PostPosted: Feb.23.16 11:32 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
байзаарай, Толинд харагдах үл таних хүн энд орсиймуу, болдлоогүй бна


Top
   
PostPosted: Feb.23.16 1:28 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
panther wrote:
байзаарай, Толинд харагдах үл таних хүн энд орсиймуу, болдлоогүй бна

viewtopic.php?t=187727

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.25.16 9:38 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
||someone|| bayarlalaa... goyo zohiol unshchihlaa... :D

_________________
...


Top
   
PostPosted: Nov.22.17 8:49 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Oct.17.17 9:36 am
Posts: 1
* Are you afraid of the dark
A stranger in the mirror – Толинд харагдах үл таних хүн
Best laid plans -Нарийн тооцоо
Bloodline – Цусан төрлийн барилдлага
* Master of game - Их гэрийн эзэгтэй
Memories of midnight – Шөнө дундын хар дарсан зүүд
*Morning noon night – Өглөө, өдөр, шөнө
Nothing lasts forever – Мөнх юм гэж үгүй
Rage of angels – Тэнгэрийн хилэгнэл
Tell me your dream - Тарамдсан зууд
The doomsday conspiracy – Ертөнцийн төгсгөл
The naked face- Багийг нь хуу тат
The otherside of midnight – Дэлхийг донсолгосон шүүх хурал
*The sand of time – Мафийн охин
The sky is falling - Сурвалжлагч Дана Эванс
Windmills of the god – Элчин сайд хадагтай
If tomorrow comes – Хожмын нэгэн өдөр
The star shine down – Од нь гийсэн бүсгүй

*одоор тэмдэглэсэн 3-4 зохиол орчихвол бурдэх гээд байна даа


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 151 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Baidu [Spider] and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited