#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.18.17 2:29 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 151 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Feb.21.16 1:29 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 47.

Берлин хот. Даваа гариг. 12 сарын 1. 10.00 цаг.
Тэсвэрлэхийн эцэсгүй өвдөвч тэрээр сарын турш шүд зуун тэссээр. Эмч түүнд ямрыг ч бүү мэд эм үлдээсэн боловч Вальтер түүнийг хэрэглэхээс эмээжээ. Анна түүнийг дахин алахыг оролдох ч юм уу эсвэл зугтахаас сэрэмжлэн тэрээр үргэлж сонор соргог байх ёстой байлаа.
- Та эмнэлэгт хэвтэх хэрэгтэй байна. Цус их алдсан... гэж эмчийг цухуйлгахад тэрээр,
- Яасан ч үгүй! гэжээ.
Вальтер эмнэлэгт хэвтэж хэрхэвч болохгүй. Тэгвэл түүний шархны талаар цагдаагийнхан мэдчихнэ шүү дээ. Тэр өөрийн салбарын эмчийг гэртээ дуудан үзүүлсэн тул бүх юм нууц хэвээр үлдэв. Тэдний гэрт цагдаагийнхны хийх юм даанч нэг үгүй юм байхаа! Ямартаа ч одоо л бишээ, цаг хугацаа байна. Эмчийн сониуч зан нь хөдлөвч, амаа хамхин ангайсан шархыг оёлоо. Тэрээр мэс ажилбараа дуусгачхаад,
- Нааш нь жижүүрийн хүн явуулах уу, ноён Гасснер ээ? гэв.
- Үгүй, хэрэггүй. Эхнэр маань намайг харж хандана.
Энэ бүхэн сарын өмнө болсон ажээ. Вальтер нарийн бичгийн дарга руугаа утасдан, өвдсөн тул гэртээ суурин байна гэж хэлэв.
Санамсаргүй байтал Анна түүнийг алахыг завдсаныг эргэн саналаа. Мань эр цагийг нь олон эргэж харсан тулдаа хайч зүрхэнд нь биш мөрөнд нь шигдсэн аж. Өвдөн шоконд орчих шахсан ч Вальтер Аннаг унтлагынх нь өрөөнд чирч оруулаад гаднаас нь түгжих хүч гаргаж дөнгөжээ. Бүсгүй цаг үргэлж,
- Чи хүүхдүүдийг яасан бэ? Чи хүүхдүүдийг яасан бэ? гэж хашгирна.
Тэр үеэс хойш Вальтер түүнийг унтлагын өрөөнд хорьж, хоол ундыг нь бэлтгээд Аннагийн өрөөнд орохдоо хаалгыг дангинатал түгждэг болжээ. Түүнээс хол тэртээ буланд ****** гадас мэт зогсох бүсгүй үргэлж,
- Чи хүүхдүүдийг яасан бэ? гэж үглэнэ.
Вальтерийг унтлагын өрөөний үүд нээхэд бүсгүй хананд наалдан хөдөлгөөнгүй зогсоод хүү охин хоёрынх нь байгааг илтгэх чимээ анир гарах нь уу хэмээн чих тавин чагнана. Вальтер түүнд илүү дутуу цаг мөч түүнд үгүй болсныг ойлгожээ. Гэнэт үл мэдэгдэм гутлаа шар шур хийн чирэх дуу сонсогдов. Вальтер ч чих тавин чагнавал хөлийн чимээ дахин сонстов. Дээд давхрын өрөөнд хэн нэгэн явж байх ажээ. Гэтэл гэрт хэн ч байх ёсгүй. Тэр өөрөө бүх өрөөгөө түгжсэн сэн.
Үйлчлэгч Мендлер дээд давхрын өрөөг цэвэрлэж байлаа. Тэр эднийд ердөө л хоёр дахь удаагаа ирж байгаа өдрийн үйлчлэгч юм. Бүсгүйд эднийд ажиллах тийм ч таатай биш санагдана. Түрүүчийн гурав дахь өдрийн цэвэрлэгээ хийх үеэр нь Гасснер, түүнийг ямар нэг юм хулгайлна гэж бодон айж байгаа юм шиг мөрийг нь хөөж, мөчийг нь тоолох мэт араас нь дагасаар байжээ. Түүнийг дээш гарч цэвэрлэгээ хийх гэтэл мань эр түүнийг тас хориглон хөлсийг нь даруй төлөөд гэр рүү нь гэдрэг буцаасан тул Вальтерийн хачин зан авир Мендлер үйлчлэгчийг айлгаж орхижээ.
Гэтэл өнөөдөр Гасснер хаа ч үзэгдсэнгүй тул Мендлер өнгөрсөн долоо хоногт өгсөн түлхүүрээр үүд нээн дээш гарлаа. Гэрт ер бусын нам гүм байсанд цэвэрлэгч бүсгүй эзэд хаа нэг тийш явж гэж бодоод эмх замбараагаа алдаж энд тэндгүй аар саар зүйл, үрлэн эмийн алтан хайрцаг хаясан нэгэн унтлагын өрөөнөөс эхлэн цэвэрлэгээ хийв. Дараа нь гудмын цаахна байх унтлагын өрөөний үүдийг нээхээр оролдвол хаалга онгойсонгүй. Хачин юм даа. Магадгүй тэнд үнэт зүйлсээ хадгалдаг юм болов уу? Бүсгүй бариулыг дахин эргүүлэн оролдвол дотроос нь гэнэт бүсгүй хүний дуу гарч,
- Хэн бэ? гэж асуув.
Мендлер айн гараа угз татан авлаа.
- Хэн бэ? Хэн бэ?
- Мендлер байна, үйлчлэгч байна. Таны унтлагын өрөөг цэвэрлэх үү ?
- Ээ халаг гэж! Би түгжээтэй байна гээд хийрхэж буй мэт чангаар хэлээд, - Надад туслаач! Гуйя! Цагдаа дуудаарай. Тэдэнд манай нөхөр хүүхдүүдээ хөнөөсөн гэж хэлээрэй. Одоо намайг алахыг завдаж байна. Хурдлаарай. Эндээс гарч амжихыг хичээ, түүнийг ирэхээс ...
Мендлерийн мөрөн дээр тас базан авсан гар түүнийг эргүүлэхэд бүсгүй Гасснертэй улаан нүүрээрээ туллаа. Тэр эр ёрог даавуу мэт цонхийн цайжээ.
- Та энд юу хийгээд өлбөлзөн, гэтэж мяраагаад явж байгаа юм бэ? гээд мөрийг нь өвдвөл базан асуув.
- Би... би мярааж гэтээгүй. Өнөөдөр миний цэвэрлэх өдөр. Товчоо...гэж бүсгүй хоолойгоо чичгэнүүлэн байж хариулав.
- Би хэн ч хэрэггүй гэж тэдэнд хэлсэн дээ. Би... гээд үгээ таслав.
Тэр үнэхээр товчоо руу ярьсан юм болов уу? Вальтер ярина гэж бодож байснаас бус ярьсан билүү, өвдөж шаналан, шархандаа зовуурласан тэр эр юу ч санасангүй. Түүнийг хөлөөс толгой хүртэл ширтэх Вальтерийн эрүүл бус харц бүсгүйг айлгажээ.
- Гэхдээ надад хэн ч юу ч хэлээгүй шүү гэж бүсгүй хариулав.
Вальтер цоожтой хаалганы цаанаас чимээ гарах нь уу хэмээн анхааралтай сонсвол өрөөнд нам гүм байсанд Мендлерт хандан,
- Одоо эндээс зайл. Нүдэнд үзэгдэхээргүй далд ор гэж хашгичив.
Бүсгүйд дахин хэлүүлэхийн ч хэрэг байсангүй. Вальтер бүсгүйд хөлсийг нь төлөхийг мартсан ч гэлээ эмийн алтан хайрцаг, бага сага юм цэвэрлэгч эмэгтэйн халаасанд үлджээ. Гэхдээ унтлагын өрөөнд цоожтой үлдсэн хөөрхий эмэгтэй тун өрөвдөлтэй байлаа. Бүсгүй түүнд туслахыг хүсэх авч саяхан цагдаагийн хэсэг дээр болсон явдлаас болоод энэ хэрэгт хутгалдаж зүрхэлсэнгүй.
Цюрихт байцаагч Макс Хорнунг Парижийн Интерполын Ерөнхий удирдлагаас ирсэн цахилгаан мэдээ уншин сууна.
“Алан хядагч”-ын кинонд хэрэглэсэн хальсны тооцоог “Рофф ба хөвгүүд”- ийн шуурхай албаны газраас гуйвуулсан байна. Дам худалдан авагч нь “Рофф ба хөвгүүд”-д ажилладаггүй тул түүний байгаа газрыг илрүүлэхийг оролдож байна. Энэ илэрвэл даруй мэдэгдэнэ. Мэдээлэл төгсөв.
Парижийн цагдаа нар Сена мөрнөөс живж үхсэн чармай нүцгэн бүсгүйг гаргаж иржээ. Тэр арван наймаас арван ес орчим насны цайвар үстэй, хүзүүндээ улаан туузтай.
Цюрихт Элизабетыг цагдаагийн бүрэн хяналтанд авчээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.21.16 1:31 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 48.

Цагаан өнгийн чийдэн хурцаар гялсхийн асах нь хувийн утсаар ярих гэсэн дохио аж. Энэ дугаарыг цөөн хэдэн хүн мэднэ. Рис харилцуур авлаа.
- Байна уу?
- Өглөөний мэнд, хонгор минь.
Тод сөөнгөдүү дууг таньж ядахад цөхөх юм байсангүй.
- Чи над руу утастах хэрэггүй байсан юм.
Бүсгүй чангаар тас тас хөхөрч,
- Урьд нь чи ингэтлээ сандардаггүй байсан сан. Элизабет чамайг ийм богино хугацаанд гартаа атгачихлаа гэдэгт итгэхгүй л байна шүү.
- Чамд юу хэрэгтэй болоов?
- Өнөө орой чамтай уулзах гэсэн юм.
- Энэ бүтэшгүй хэрэг.
- Рис ээ, миний уурыг бүү хүргээрэй. Би Цюрихт очих уу эсвэл.. .
- Үгүй, Цюрихт л биш шүү гээд тэрээр түгдэрснээ,
- Би өөрөө очъё гэв.
- Тэр нь дээр дээ. Тэгвэл урьдын адил хуучин газраа уулзъя гээд Элена Рофф-Мартель харилцуураа өлгөжээ.
Рис харилцуураа аажим тавиад бодолд автав. Түүний зүгээс энэ явдал нь ердөө л сэтгэл оргилуулсан сайхан хүүхэнтэй учирсан тур зуурыг явдал байжээ. Гэтэл энэ бүхэн хэдийн өнгөрсөн атал Эленагаас ангижирна гэдэг тийм ч амар хэрэг биш байлаа. Сүг сүүдэр мэт үлбэгэр Шарлиас залхсан бүсгүй одоо Рисийг ихэд хүсэмжлэх болжээ.
- Бид хоёр бие биедээ яв цав тохирсон улс гэж Элена түүнд өгүүлдэг байна.
Элена Рофф-Мартель юу хүсч буйгаа мэддэг тул түүнтэй сөргөлдөнө гэдэг тун аюултай байдаг ажээ. Рис Парижид очно гэдэг нь тун зөв шийдвэр байлаа. Тэдний хоорондох явдал төгсгөл болсныг Эленад ойлгуулах хэрэгтэй.
Хэдэн минутын дараа тэрээр Элизабетын өрөөнд ороход бүсгүйн нүд баяртайгаар гялалзан хүзүүгээр нь тэвэрч,
- Би чамайг бодож байлаа. Алив сэмхэн шиг гараад харья хэмээн шивнэв.
Рис хариуд нь инээмсэглэн,
- Чи сексийн донтон болчих нь ээ гэхэд нь бүсгүй түүнд эрхлэн улам наалдаад,
- Мэдэж байна. Сайн л биз дээ гэв.
- Лиз аа, өнөө орой Париж орох ажил гарчихлаа.
Элизабет урам хугарснаа нууж чадсангүй,
- Хамт явах уу? гэж асуув.
- Хэрэггүй биз дээ. Ажил хэргийн бага шиг уулзалттай, оройхон ирнэ. Тэгээд хамт хоолломз.
Рисийг зүүн эргийн танил жижигхэн зочид буудлын ресторанд ороход Элена хэдийнээ ирчихсэн түүнийг хүлээж байв. Рисийн санаж байгаагаар тэр хэзээ ч хоцорч байгаагүй, үргэлж идэвх зүтгэлтэй, гайхалтай царайлаг, ухаалаг гээд уул нь дутуу юмгүй дэндүү сайхан нууц амрагсан. Гэвч Элена нигүүлсэнгүй сэтгэл гэдгийг мэддэггүй тул түүнээс энэрэхийг мэдэхгүй алуурчны үнэр ханхлан замд нь хөндөлсөн бүхнийг үгүй хийнэ. Рис түүний хохирогчийн бүртгэлд орохыг хүссэнгүй. Тэр бүсгүйн суугаа ширээний ард очин суулаа.
- Янаг минь, чи давгүй харагдаж байх шив. Гэрлэлт чамд үнэхээр тус болжээ. За тэгээд эхнэр чинь ор хөнжлийн явдалдаа хэр зэрэг юм бэ дээ?
Рис түүний зохисгүй занг зөөлрүүлэхийн тулд ердөө л инээмсэглэн,
- Энэ чамд хамаагүй гэлээ.
Элена урагш тонгойн гарыг нь атгаж,
- Өө cheri, яагаад хамаагүй байх вэ. Энэ чинь бид хоёрт хоёуланд минь хамаатай.
Тэрээр Рисийн гарыг зөөлхөн илэхэд мань эр түүний өврийн ажилдаа ямар байдгийг нь төсөөлөн бодлоо. Номхоршгүй, чадварлаг ханаж цаддаггүй өлөгчин барс л гэсэн үг. Рис гараа аажим татан авлаа.
Эленагийн нүд хүйтнээр эргэлдэж,
- “Рофф ба хөвгүүд” концернын ерөнхийлөгчийн дүр ямар байна даа, Рис ээ? Гэлээ.
Рис бүсгүйн шуналтай дээрэнгүй занг бараг мартаж орхижээ. Нэг л сэдвээр эцэс төгсгөлгүй ярьдаг тэдний яриа ой ухаанд нь сэргэн ирж, бүсгүй үргэлж концерны тэргүүн болно хэмээн солиорох шахдаг байв. Рис, чи бид хоёр хэрэв Сэмийг л зайлуулчихвал бидний ажиллах орон зай чөлөөлөгдөнө.
Тэр ч бүү хэл орондоо хэвтэж байхдаа: Янаг минь, энэ бол миний фирм, миний биеэр Сэмюэлийн цус гүйж байгаа. Минийх. Би үүнийг хүсч байна. Өө надад улам дурлаач, Рис ээ гэдэг байв.
Эрх мэдэл Эленагийн хувьд хамгийн эрхэм эротик шагнал, бас аймшигтай аюул заналхийлэл байлаа.
- Би чамд яагаад хэрэгтэй болоо вэ? гэж Рис асуув.
- Ирээдүйнхээ тухай бодох цаг болсон юм шиг санагдаад.
- Ойлгосонгүй, чи юу ярина вэ?
- Хонгор минь, би чамайг дэндүү сайд мэднэ. Чи яг над шиг эрх тушаалд дуртай. Чамд дурын фирмийг толгойлох өч төчнөөн санал ирээд байхад өчнөөн олон жил Сэмийн халхавч дор яваад байсан чинь надад ойлгогдоогүй юм. Чи нэгэн сайхан өдөр “Рофф ба хөвгүүд”-ийн тэргүүн болно гэдэгт итгэлтэй байсан учраас тэр үү? гэж хорсолтойгоор хэллээ.
- Би Сэмд хайртай байсандаа, фирмдээ үлдсэн гэж чемд бодогдохгүй байна уу?
Бүсгүй жуумагнан,
- Тэгэлгүй яахав, янаг минь. Тийм учраас чи түүний үзэсгэлэнтэй хөөрхөн, жаалхан охинтой гэрлээ биз дээ гээд цүнхнээсээ нарийхан хар янжуур гарган зуугаад, цагаан алтан асаагуураа шархийтэл асаав.
- Шарль хяналтын акц Элизабетын мэдэлд үлдэж, тэр акцыг чөлөөтэй худалдахын эсрэг зогсож байгаа гэсэн.
- Тийм ээ, тэр үнэн шүү, Элена.
- Тэгвэл чиний наад толгойд чинь түүнд төсөөлөхийн эцэсгүй ямар нэгэн юм тохиолдож, чухамдаа чи Элизабетын хамаг хөрөнгийг өвлөе гэсэн бодол төрөхгүй байна УУ?
Рис юу ч хариулсангүй, түүнийг удтал ширтэв.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.21.16 1:32 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 49.

Олгиата дахь гэртээ амар амгалан сууж байсан Иво Палацци зочдын өрөөнийхөө цонхоор санамсаргүй хараад ар нуруугаар нь могой гүйх шиг айн гөлөрчээ. Тэдний гэр рүү ирэх салаа замаар Донателла, хөвгүүдээ дагуулан ирж явав. Симонетта хооллосны дараа амрахаар дээшээ гарчээ. Юу ч хийхээс буцахаа байтлаа зэвүүцсэн Иво хоёр дахь гэр бүлийнхнээ угтан уулзахаар ухаан жолоогүй гарч гүйв. Иво энэ бүсгүйд тун өгөөмөр өглөгч, элэгсэг хандан ухаан жолоогүй хайрласан атал энэ түүний амьдралыг нь баллаж, гэр бүлд нь хор учруулан, түүний нэр төрийг гутаахаар ирж байх шив. Донателла түүний бэлэглэсэн “ланча-флавиа” машинаас бууж ирлээ. Яасан хачин юм, тэр урьдын адил сайхан харагдаж байх чинь! Түүний араас машинаас хөвгүүд нь гарч ирэн хүзүүнд нь аслаа. Иво тэдэндээ ямар их хайртай юм бэ? Симонетта сэрэх болоогүй байсан бол мөн ч сайхнаа даа!
- Би эхнэртэй чинь уулзахаар ирлээ хэмээн Донателла шийдэмгий өгүүлээд, хөвгүүд рүүгээ хараад,
- Хөвгүүдээ миний араас! гэв.
- Болохгүй! гэж Иво цухалдав.
- Чи намайг яаж зогсоох гээ вэ? Өнөөдөр түүнтэй уулзахгүй ч маргааш учрахдаа л учирна.
Гарах гарцгүй болсон Иво бүлтэлзэж зогсоод өөрийн гараар босгосон энэ бүхнийг нь Донателла ч, хэн ч устгаж чадахгүй. Өөрийгөө шулуун шударгад тооцдог тэрээр өөрийнхөө төлөө, Симонеттагийн, Донателлагийн төлөө, бүх хүүхдүүдийнхээ төлөө арга мухардсан юм хийхгүй.
- Чи мөнгөө авна. Надад таван хоног өгөөч гэж Иво амлав.
Донателла нүдийг нь эгцлэн ширтээд,
- Таван хоног гэж хэллээ.
Лондонд ноён Алек Николз парламентын хуралд ажил хаях хөдөлгөөн нь Британийн эдийн засагт ноцтой хохирол учруулахыг шийдвэрлэх асуудлын тухай илтгэл тавих ёстой байв. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш түүнд амар заяа үзүүлэхгүй байгаа утасны дуудлагыг бодохоос сэтгэл санаа нь төвлөрч өгөхгүй хэцүүхэн байлаа. Түүнийг клубд, үсчинд, ажил хэргийн уулзалтанд хаа ч байсан тэд нар олно. Алек тэр болгонд утсаа тасалсаар байв Тэрээр энэ бол тэдний шаардлагын эхлэл болж байгааг ойлгожээ. Тэд эрх дархыг нь түүний акцыг булаан авч эзэмдээд янз бүрийн эм наркотик үйлдвэрлэдэг аварга том эмийн корпорацыг нь эзлэн авна. Тэрээр үүнийг хэрхэвч зөвшөөрч чадахгүй. Тэд заримдаа өдөрт таван удаа утасдаж, түүний мэдрэл эцэстээ тулжээ. Гэтэл өнөөдөр тэд ганц ч удаа утастахгүй байгаа нь түүнийг ихэд түгшээнэ. Алек цай ууж суухдаа, дараа нь клубд хоол идэж байхдаа, тэдний утастахыг хүлээсээр байлаа. Гэвч утас амьгүй мэт чимээгүй байх нь түүнд утсаар заналхийлснээс нь илүүтэй мууг ёрлох мэт санагдана. Алек парламентын гишүүдтэй ярьж байхдаа энэ тухай бодохгүй байхыг оролдов.
- Ажилчдад надаас илүү үнэнч анд байхгүй. Манай ажилчин анги бол улс орны гол үндэс. Тэд бол улс орны жинхэнэ элитүүд гээд тэрээр түр зогсосхийгээд,
- Гэтэл манай улс үндэстний хувь заяанд ард түмнийхээ хохирлыг...
Уран илтгэгч Алекийн үг хар аяндаа ундарч эхлэх нь мань эр тэдний далайлган сүрдүүлгэнд автаагүй хэмээн тэднийг айлгах гэж бодсон байж болох юм. Эцсийн эцэст тэд нар ялихгүй нэгэн гэмт хэргийн бүлэг. Харин тэр бол ноён Николз, парламентын гишүүн хүн. Одоо тэд нар түүнийг зөнгөөр нь орхиж л таараа. Алекийн илтгэл парламентын гишүүдийн нижгэнэсэн алга ташилтаар өндөрлөж хурлын танхимаас гарч явтал парламентын ажилтан тосч уулзан,
- Танд заавал дуулга гэж даалгасан, ноён Алек аа.
Алек эргэн хараад,
- Таныг сонсож байна гэлээ.
- Та гэртээ түргэн харих хэрэгтэй. Золгүй тохиолдол болсон бололтой.
Түүнийг ирэхэд Вивианыг “түргэн тусламж- ийн тэрэг рүү авч явж байлаа. Эмч түүнийг даган сандран гүйж явав. Алек тоормосолж амжилгүй шахам, машинаасаа үсрэн буулаа. Тэр хамаг цус нь юүлэгдсэн мэт цонхийн цайж дамнуурга дээр ухаангүй хэвтэх Вивианыг хараад эмч рүү эргэн,
- Юу болоо вэ? гэж асуув.
Эмч арчаагүй байдлаар гараа дэлгэн,
- Мэдэхгүй, ноён Алек аа. Хэн нэгэн над руу утасдаж золгүй явдал учирсан тухай хэлсэн. Намайг ирэхэд хатагтай Николз унтлагын өрөөний шалан дээр хэвтчихсэн түүний ... түүний өвдгийг хадаасаар шалтай нь хадсан байсан гэв.
Алек нүдээ тас анин, дотор нь муухайрахыг намдаахыг оролдов. Аманд нь цөсний гашуу амт амтагдаад ирлээ.
- Бид чадах бүхнээ хийнэ, гэхдээ та золгүй явдал болоход сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Вивиан хатагтай хөл дээрээ явж чадах нь юу л бол доо...
Алекийн амьсгаа давчдаад ирлээ. Тэрээр найган гуйвганасаар “түргэн тусламж”-ийн машин руу очвол,
- Бид түүнд өвчин намдаах тариа ахиухан тунгаар тарьсан. Эхнэр тань таныг танихгүй гэж эмч хэлэв.
Алек эмчийн үгийг сонссонгүй. “Түргэн тусламж”-ийн тэрэг рүү арай ядан авирч, хажуугийн сандалд суун эхнэрээ ширтэн арын хаалга хаагдахыг, эмнэлгийн тэрэг дохиогоо хангинуулан замдаа орохыг нь ч эс анзаарчээ. Тэрээр Вивианы цэл мөс болсон гарыг атгав. Вивиан нүдээ нээн,
- Алек аа хэмээн ам нь ангалзан сонсогдох төдий хэллээ.
Алекийн нүд бүрэлзэн, нулимс нь өөрийн эрхгүй асгарна.
- Хонгор минь, хонгор минь.
- Хоёр... багтай... намайг шалан дээр дарж... миний хөлийг... одоо дахиад бүжиглэж чадахгүй... үүрдийн зэрэмдэг боллоо, Алек аа... чи намайг хаяхгүй биз?
Мань эр толгойгоо эхнэрийнхээ мөрөнд шаан цурхиртал уйллаа. Энэ бол үнэнээ хүлээж чадахаас айдаг цөхөрсөн сэтгэлийн тайтгаршгүй нулимс байв. Гашуун ч гэхнээ мэлэртэл асгарах нулимс түүний сэтгэлийг нь уужруулав. Давлиун загнадаг байсан Вивиан одоо үүрдийн зэрэмдэг болж бусадтай хуваалцахгүйгээр дангаараа түүнийх болох нь тэр ээ. Гэвч энэ бүхэн төгсгөл болоогүй гэдгийг мэдэж байв. Тэд нар эцсийн үгээ хэлээгүй байгаа тул энэ зөвхөн анхны дуудлага. Тэдний бүх шаардлагыг биелүүлсэн цагт л тэдний савраас сая нэг юм ангижрах болно.
Үтэр түргэн ангижирна даа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.21.16 1:33 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 50.

Цюрих хот. Пүрэв гариг. 12 сарын 4.
Цюрихийн “Эрүүгийн цагдаагийн газар”-ын төв удирдлагын холбооны утас хангинан дуугарч, тэр даруй ахлах байцаагч Шмитийн өрөө тийш залгагдав. Ахлах байцаагч Шмит ярьж дуусмагц тэр дороо байцаагч Макс Хорнунгийн эрэлд гарлаа.
- Бүх юм дууссан гэж тэрээр Маскт хэлээд, Роффын хэрэг хаагдсан. Алуурч олдсон. Хурдхан шиг нисэх буудал руу харайлга. Та онгоцноосоо хоцрох нь байна гэв.
Макс нүдээ эргэлдүүлэн,
- Би хаашаа нисэх юм бэ? гэв.
- Берлин рүү.
Ахлах байцаагч Шмит Элизабет Уильямсын утас руу залгав.
- Танд сайхан мэдээ дуулгахаар ярьж байна. Танд хойшид бие хамгаалагчийн хэрэг үгүй болсон. Алуурч баригдсан гэлээ.
Элизабетын харилцуур атгасан гар нь салганан чичирлээ. Эцэст нь тэрээр өөрийнхөө өрөвдөх сэтгэлгүй дайсны нэрийг мэдэж авах нь тэр.
- Тэр хэн бэ? гэж бүсгүй асуув.
- Вальтер Гасснер.
Тэд Ванзег чиглэн хурдны замаар давхиж явна. Макс хошууч Вагеманы хамт арын суудалд сууж, урд суудалд бас хоёр байцаагч суужээ. Машин Максыг Темпельгофын нисэх буудалд очин тосч аваад хошууч Вагеман хэргийн утгыг товч танилцуулав.
- Байшинг бүрэн бүсэлсэн. Гэхдээ л бид болгоомжтой байх хэрэгтэй. Тэр эхнэрээ барьцаалчхаад байна.
- Та нар Вальтер Гасснерийг яаж илрүүлэв?
- Таны ачаар. Тийм учраас түүнийг баривчлахад таныг биечлэн оролцог гэж бодсон юм.
- Миний ачаар ий?
- Түүнийг сэтгэл мэдрэлийн эмчид очсон тухай та надад хэлж байснаа санаж байна уу? Нэгэн мэргэн санаа төрөөд би Гасснерийн тодорхойлолтыг сэтгэл мэдрэлийн өөр эмч нарт явуулсан чинь тэрээр зургаан эмчид өөр нэрээр хандсан байсан. Гэтэл тэдэн дээр дахиж очоогүй. Тэр өвчтэй гэдгээ мэдсэн. Сарын өмнө эхнэр нь цагдаа руу утасдан тусламж эрсэн атлаа манай хүнийг очиход буцаагаад явуулчихсан байна лээ.
Тэд хурдны замаас саллаа. Одоо ч нэг их удахгүй ээ.
- Өнөө өглөө тэдний өдрийн үйлчлэгч Мендлер гэгч бидэн руу утасдаж даваа гаригт Гасснерийн гэрт цэвэрлэгээ хийхээр очтол эзэгтэйтэй унтлагын өрөөнийхөө цоожтой хаалганы цаанаас ярилцсан гэж мэдэгдсэн. Хатагтай Гасснер түүнд түүний нөхөр хүүхдүүдээ алсан, одоо түүнийг алахыг завдаж байна гэж хэлсэн гэсэн.
Макс нүдээ бүлтийлгэн,
- Даваа гаригт тэднийд очсон гэнэ ээ? Гэтэл өнөөдөр ярилаа гэж үү?
- Үйлчлэгч Мендлер ч бас эрүүгийн хэрэгт хутгалдаад авсан юмаа. Тийм болохоор бидэнд рүү ярихаас айсан гэнэ. Тэрээр өчигдөр орой найздаа хэлтэл тэр нь түүнийг бидэн руу ярихыг зөвлөсөн байна.
Тэд Ванзед ирэн Гасснерийн байшингаас алсхан машин харагдахааргүй газар машинаа зогсоовол ар талын үзэмж муутай навсгар тэрэгнээс энгийн хувцастай нэгэн эр гарч ирээд хошууч Вагеман Максын сууж байсан машиныг чиглэн хүрч ирэв.
- Ноён хошууч аа, тэр гэртээ л байна. Миний хүмүүс нүд салгалгүй ажиглаж байгаа.
- Эмэгтэй амьд мэнд байгаа болов уу, та юу гэж бодож байна?
Цагдаа эргэлзэн, - Мэдэхгүй, ноён хошууч аа. Цонхны хаалтууд бүгд хаалттай байгаа гэлээ.
- За яахав. Бүгдийг нам тайван, хурдан хийх хэрэгтэй. Бүгд байраа эзэл. Таван минутын дараа эхэлнэ.
Цагдаа эр тушаал биелүүлэхээр гүйв. Хошууч Вагеман машин руу тонгойгоод бага шиг богино холбооны аппарат гаргаж ирээд намуухан дуугаар захирамж өгч эхлэв. Макс түүний юу ярьж буйг огт сонссонгүй. Хэдхэн минутын өмнө хошууч Вагеманы түүнд ярьсныг бодон суув. Түүний яриа нэг л биш дээ, гэтэл одоо олон юм шалгааж байх цаг алга. Мод бутанд нуугдсан хүмүүс байшингийн тал бүр рүү явж очив. Хошууч Вагеман Макс руу эргэн,
- Бидэнтэй явах уу, Хорнунг аа? гэв.
Цэцэрлэг тэр аяараа армид бүслэгдсэн мэт Макст санагдаж, тэд дуран овоо хараатай винтов буу барьцгаан сум нэвтрэхгүй хантааз, зарим нэг нь хийн винтовоор зэвсэглэсэн байлаа. Ажиллагааг тун нарийн тооцоолжээ. Хошууч Вагеманы дохиогоор дээд, доод давхрын цонх руу нулимс асгаруулагч бүхий гранат шидмэгц гол болон арын хаалганд сахин сууж байсан хорт хийн баг бүхий хүдэр чийрэг биетэй цагдаа нар, тэдний араас гар буугаар бэлэн барьсан өөр цагдаа нар байшин руу дайран орцгоов.
Макс, хошууч хоёрыг онгорхой хаалгаар зочдын өрөө рүү ороход өрөө хаалга цонхыг нь цэлийтэл нээсэн ч гашуун утаагаар дүүрэн байлаа. Хоёр цагдаа гавласан Вальтер Гасснерийг зочдын өрөөнд чирэн оруулж ирэв. Тэрээр унтлагын хувцсан дээрээ халаат эгэлдрэглэсэн, сахал хуузаа ч хусаагүй, нүд нь үрэвсэн улайчихсан үзээрийн муухай амьтан зогсоно.
Макс анх удаа түүнийг нүдээр үзэж байгаа тул цоо ширтэхэд тэрээр нэг л хэвийн бус харагджээ. Компьютероор тодорхойлогдсон өнөөх Вальтер Гасснераас тэс өөр хүн байв. Энэ хоёрын хэн нь жинхэнэ, хэн нь хуурамч юм болоо!
- Ноён Гасснер, та баривчлагдсан. Эхнэр тань хаа байна? хэмээн Вагеман хошууч асуув.
- Тэр энд байхгүй. Тэр алга болчихсон. Би...
Дээд давхраас хаалга хэмхчих чимээ гарснаас хойш хэдэн агшны дараа байцаагчдын хэн нэгний дуу гарч,
- Би түүнийг оллоо. Тэр унтлагын өрөөнд түгжээтэй байна гэлээ.
Удалгүй шатан дээр салганан чичрэх Анна Гасснер байцаагчийн хамт гарч ирэв. Үс нь өрвийн сэгсийж, нүүр нь халтайн загалтсан бүсгүй нулимсаа барьж чадахгүй асгартал уйлна.
- Бурхны аврал! Бурхны авралаар та нар ирлээ!
Байцаагч бүсгүйн тохойноос түшин зочдын өрөөнд зогсох хүмүүсийн дэргэд авчрав. Анна Гасснер харц өргөн нөхрийгөө хараад яс янгинатал хашгирч эхэллээ.
- Хатагтай Гасснер бүх юм зүгээр ээ. Та түүнээс айх хэрэггүй хэмээн хошууч түүнийг тайвшруулахыг оролдон өгүүлэв.
- Миний хүүхдүүд! Тэр хүүхдүүдийг минь алсан гэж чарлав.
Макс Вальтер Гасснерийн царайг ажигласаар байлаа. Эхнэрийгээ харах түүний харц нь яах аргагүй эдгэршгүй өвчтэй нь илт. Тэрээр амьд гэхийн шинж тэмдэггүй амь гол төдий цогцос болжээ.
- Анна. Өө Анна минь хэмээн тэр шивнэв.
- Та бидний асуултанд хариулахгүй байж болно, та өмгөөлөгчөө дуудахыг шаардаж болно. Бид танд бүхий л талаар туслах болно гэж хошууч хэлэв.
Вальтер түүний үгийг сонссонгүй.
- Анна, чи яах гэж эднийг дуудаа вэ? Яах гэж? Хоёулаа хамт байх тийм муухай байлаа гэж үү? гэж аргадсан янзаар Гасснер асуулаа.
- Хүүхдүүд үхсэн! Тэд үхчихсэн! гэж Анна хашгирав.
Хошууч Вагеман Вальтер Гасснерийг харан,
- Энэ үнэн үү? гэлээ.
Вальтер зөвшөөрөн толгой дохиод, түүний нүднээс амьдралд ялагдсан нь илт харагдана.
- Тийм ээ, тэд үхсэн!
- Алуурчин! Алуурчин! гэж эхнэр нь чарлан цурхиртал уйллаа.
- Та тэдний цогцсыг үзүүлэхийг бид хүсч байна. Та дургүйцэхгүй гэдэгт найдаж байна? гэж хошууч Вагеман асуухад,
Вальтер Гасснер гэнэт цурхиран уйлж, нулимс нь хацрыг нь даган урслаа. Тэр нэг ч үг дуугарч чадсангүй.
- Тэд хаа байна? гэж хошууч Вагеман дахин асуув.
Вальтерийн өмнөөс Макс, - Хүүхдүүдийг Гэгээн Паулийн оршуулгын газарт оршуулсан гэж хариулахад нь,
Зочдын өрөөнд байсан бүгд Макс руу эргэн харлаа.
- Тэд таван жилийн өмнө төрсөн өдрөөрөө нас барсан гэж Макс тайлбарлав.
- Алуурчин! гэж Анна Гасснер хашгирав.
Бүсгүйн харцанд солиорлын шинж жирсхийн үзэгдэв.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.21.16 2:58 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.22.05 2:56 pm
Posts: 986
Харин тиймээ эхнэр нь л шизофренитэй юм шиг байсан юм. Хүүхдүүдээ үхсэн гэдгийг нь ойлгоогүй. Өчигдөр оройноос эхлээд л нойроо хугаслан байж уншлаа. Сайхан зохиол байх шиг байна. Гэхдээ Сиднeй Шелдоны зохиолуудын үйл явдлууд хоорондоо их төстэй шүү. Лиз, Риз 2-ын тухай хэсэг Их гэрийн эзэгтэй дээр гардаг Кэйт, Дэвид 2-ын хэсэгтэй төстэй. Бас тэр порно үзээд байгаа алуурчин Кэйтийн зээ охинтой суудаг Меллис билүү алуурчин гээд л. Бас С.Ш-ы "Өглөө, өдөр, орой" гэдэг зохиол дээрх нас барсан тэрбумтан аавынхаа хөрөнгийг өвлөсөн баахан мөнгөний асуудалтай хүүхдүүд болон тэдний эхнэр нөхрүүд, тэдний нэг нь аавынхаа үхлийг зохион байгуулсан гээд л ер нь л хоорондоо хэтэрхий төстэй. Өөрөө өөрийнхөө номноос будаа идээд байх юмаа :)


Top
   
PostPosted: Feb.21.16 4:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Чейз гэж бас бөөн хуулбарууд байдаг биз дээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Feb.21.16 4:59 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
нэг бүлэг дуусахаар л дараагийн бүлэг байгаасай гэж хүссээр овоо хэдэн бүлэг уншчихлаа. Гэхдээ Валтер яг алуурчин мөн үү, бусад нь ч гэсэн сэжигтэй л байсан даа


Top
   
PostPosted: Feb.21.16 6:01 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Вальтер биш ээ Анна хүүхдүүдээ алдаад солиороод тэрнийг нь тэвчсээр бгаад Вальтер бас солиорч эхэлсийн бишүү.
Элена, Рис 2ыг холбоотой гэж ёстой бодсонгүй. Рис ч Эленатай зөвхөн зугаацахын тулд л нийлсийн бна л даа харин Элена ч хатуу самар бололтой. Нууц тайлангийн тухай үнэхээр Рис мэдэж бсийн бхдаа. Тэгвэл Шамон руу явуулсан хүнийг Рис явуулсан бж таарлаа. Гэтэл Рис яахаараа тэрийг Лизэд хэлдэггүй билээ, бас ийм нууц тайлан бгааг мэдсээр бж акцийг чөлөөтэй худалдахыг Рис дэмжиж бсан шд :aa: :xi:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.21.16 6:43 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
Image
ийм хүмүүс байсын байна шдээ


Top
   
PostPosted: Feb.21.16 7:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Кино нь бас бдиймуу? Audrey Hepburn тоглосиймуу? Гэхдээ миний төсөөлж бснаас өөр юмаа. Илүү залуухан 30 хүрээгүй урт бор үстэй бүсгүй гэж төсөөлж блаа. Эрэгтэй нь Рис юм уу? Roman Holiday дээр тоглодог сэтгүүлч шиг гялалзсан залуу гэж төсөөлж бсан чинь :crysad:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.21.16 8:30 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Энэ номны дараа Сиднигийн Тарамдсан зүүд гээд номыг оруулвал унших хүн байна уу?

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.21.16 9:02 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Мэдээж :wd: :wd: . Асуухаар асга л гэж хэлье даа ккк. Яджийхад хурдан оруулдгийг ч хэлэх үү. :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.22.16 12:17 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
уншинаа уншина, зохиолч нь Сиднэй ах, оруулагч нь самоован байхад асуултгүй ш дээ. Нээрээ Асуултад Сиднеигийн бүх зохиолууд, 18 романы англи нэртэй жагсаалт байсан санaгдахын, хайгаад олдоггүй, мэдэх хүн байвал туслана уу


Top
   
PostPosted: Feb.22.16 5:15 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Элена хэргийг хийгээд хийхдээ хэргээ хэнд яаж бухахаа сайн тооцоолж, Вальтерын цаначин байсныг ашигласан байхаа. Рис бас санаатай санаандгуй нэмэр болсон байх.


Top
   
PostPosted: Feb.22.16 11:26 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
panther wrote:
уншинаа уншина, зохиолч нь Сиднэй ах, оруулагч нь самоован байхад асуултгүй ш дээ. Нээрээ Асуултад Сиднеигийн бүх зохиолууд, 18 романы англи нэртэй жагсаалт байсан санaгдахын, хайгаад олдоггүй, мэдэх хүн байвал туслана уу

Англи монгол нэрээрээ 18 нэртэй сэдэв яваал байсан даа. Би чинь орчуулагч биш шүү дээ. Номоос нь л оруулж байгаа. Хөрвүүлэгч гэхиймуудаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.22.16 1:15 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
хүүеэ номооо оруулаагүймүү, нэрийг чинь хараад л баярлаад ороод иртэл байдаггүйм даа


Top
   
PostPosted: Feb.22.16 2:01 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
panther wrote:
хүүеэ номооо оруулаагүймүү, нэрийг чинь хараад л баярлаад ороод иртэл байдаггүйм даа

Сүүлийн хэсэг кино театрд гарна

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.22.16 2:28 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.23.06 7:50 pm
Posts: 233
Location: Покерын ширээ тогшоод л сууж байна
Huleegeel bna

_________________
Make love, Not Poker :P


Top
   
PostPosted: Feb.22.16 3:01 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 51.

Цюрих хот. Пүрэв гариг. 12 сарын 4. 20. 00 цаг.
Гэгээ тасармагц тэр даруй өвлийн хүйтэн шөнө боллоо. Хотын гудамж цагаан энгэсэг цацалсан мэт цасанд хучигдав.
Рис Женев руу зөвлөгөөнд явснаас хойно бүсгүй түүний ирэхийг тэсэн ядан хүлээж өрөөндөө орой болтол сууж байлаа. Бүгд аль хэдийн гэр гэрлүүгээ явжээ. Элизабетыг эзэмдсэн түгшүүр түүнийг анхаарлаа төвлөрүүлэхэд саад болно. Вальтер, Анна хоёрын тухай бодол түүний толгойноос салж өгсөнгүй. Тэр царайлаг гуалиг, Аннад дурласан эрийн дүрд тоглож байсан Вальтерийг анх харснаа эргэн саналаа. Концернд болсон гай гамшгийн бүхэнд Вальтер буруутай гэдэгт итгэж чадсангүй. Элизабетад Анна тун ч харамсалтай санагдан түүнтэй ярихыг оролдсон боловч хэн ч утас авсангүй. Түүнийг тайвшруулахын тулд Берлин рүү очих л хэрэгтэй болж дээ. Гэнэт утас хангинахад бүсгүй сандран татгасхийгээд харилцуураа авлаа. Утасны нөгөө үзүүрт Алекийн дуу гарахад Элизабет хязгааргүй баярлав.
- Вальтерийн тухай сонссон уу? гэж Алек асуув.
- Сонссон. Аймшигтай юм. Итгэж ч чадахгүй нь.
- Чи битгий итгэ, Элизабет аа.
Тэр буруу дуулах шиг санагдав.
- Юу?
- Битгий итгэ. Вальтер юунд ч буруугүй.
- Гэхдээ цагдаагийнхан баталж...
- Тэд андуурч байгаа. Сэм бид хоёр Вальтерийг шалгасан. Тэр зүв зүгээр. Бидний эрээд байгаа хүн чинь тэр биш.
Элизабет сандран утасны аппаратыг гөлийн ширтэнэ. Бидний эрээд байгаа хүн чинь тэр биш гэнэ ээ.
- Би... надад... ойлгосонгүй, Алек аа. Чи юу яриад байна аа? гээд тэрээр түгдчив.
- Би үүнийг утсаар ярьмааргүй байна. Гэхдээ чамтай ганцаарчлан уулзах боломж олддоггүй гэж Алек тээнэгэлзэн өгүүлэв.
- Ганцаарчлан ярина гэнээ? Юуны тухай тэр вэ? хэмээн Элизабет асуув.
- Сүүлийн нэг жилийн турш хэн нэгэн концерны ажлыг санаатайгаар тасалдуулан, Өмнөд Америк дахь манай заводуудын нэгэнд дэлбэрэлт гарсан, дараа нь патент алдагдсан, хортой эмийг санамсаргүй байтал буруу хаягласан. Бүгдийг тоочоод барахгүй л дээ. Би Сэмтэй уулзаж, мөрдөгч хөлслөн, тусгай мөрдлөг хийлгэж энэ бүхний цаана хэн буйг нь илрүүлэх тухай хэлсэн. Бид энэ тухай хэнд хэлэхгүй гэж тохирцгоосон юм.
Дэлхий ертөнц тэнхлэгээрээ эргэхээ болин, цаг зогсчих шиг санагдаж, тэрээр энэ бүгдийг урьд нь сонссонсон. Алекийн хэлж буй үг нь түүний чихэнд “хэн нэг нь санаатайгаар...” хэмээн Рисийн хоолойгоор хэлэх шиг сонсогдсоор... Рисийн үгийг давтана.
Харилцуурт Алекийн дуу гарсаар,
- Тэр тайлангаа өгсөн, Сэм түүнийг аваад Шамон руу явсан. Бид энэ тухай утсаар ярьцгаасан юм гэлээ.
Дахиад л Элизабетын чихэнд: Рисийн “Сэм намайг Шамонд ...” гэсэн үгс давтан сонсогдов.
Гэнэт Элизабет амьсгаа давчдаад ирэхэд бүсгүй сэтгэл догдлон буйгаа мэдэгдэхгүйг хичээн,
- Алек аа, Сэм та хоёроос өөр хэн энэ тайлангийн тухай мэдэх вэ?
- Хэн ч мэдэхгүй. Үүнд л хамаг оньс нь байгаа. Сэм тайланд хэлсэн хүн концернын удирдлагад нэлээн дээгүүр байр суурь эзэлдэг гэж хэлсэн.
Дээгүүр байр суурь. Гэтэл бяцхан байцаагч уудалж гаргаагүй бол Рис надад Шамонд байснаа хэлэхгүй.
Бүсгүй чимхүүрээр сунган татаж буй мэт үгээ сунжруулан,
- Сэм энэ тухай Рисэд хэлсэн болов уу? хэмээн өөрийг нь шаналгасан асуултыг асуулаа.
- Үгүй. Чи яагаад ингэж асууна вэ?
Рис хулгай хийж авсан тайлангийн тухай мэдэх нь ээ. Ингэх гэж л тэр Шамон орсон байх нь ээ. Сэм тэнд алагдсан. Элизабет Алекийн яриаг сонсохоо болилоо. Чих нь шуугин Алекийн дууг дарна. Бүсгүйн толгой эргэн, гэнэт айдас төрөн харилцуураа тавьчихлаа. Толгойд нь бүх юм хутгалдаж, жиптэй осолдохын өмнө Сардини явах тухай зурвас Рисэд үлдээсэн. Цахилгаан шатны осол гарсан тэр өдөр Рис Зөвлөлийн хуралд суугаагүй, оройхон Кэйттэй хамт сууж байхад нь ирсэн. Та нарт тусалъя. Төдөлгүй яваад өгсөн. Явсан болов уу? Элизабет дагжтал чичирлээ. Энд нэг эндүүрэл байх шиг байна. Тэр хүн Рис байсан юм уу, арай ч үгүй байлгүй дээ! Үгүй! Бүсгүй энэ бүхнийг эсэргүүцэв. Элизабет суудлаасаа босон Рисийн өрөөнд орохоор явлаа. Өрөөнд тас харанхуй. Бүсгүй гэрэл асаагаад ийш тийш харснаа эндээс юу олно гэж найдаж байгааг мэдсэнгүй. Бүсгүй түүнийг буруутгах бус, буруугүйг нь нотлох баримт олохыг хүсч байв. Түүний дурлан, тэврэн, энгэр зөрүүлэн байсан хүн нь энэрэх сэтгэлгүй алуурчин байна гэж бодохоос тэсвэрлэшгүй нь.
Рисийн ширээн дээр ажил хэргийн уулзалтын дэвтэр байлаа. Элизабет түүнийг эргүүлэн харш руу амрахаар явж жиптэй осолдсон 9 сарын нь гаргаж ирлээ. Хуанли дээр “Найроби” гэж тэмдэглэжээ. Түүний үнэхээр тийшээ явсан эсэхийг мэдэхийн тулд паспортыг нь шалгах хэрэгтэй.
Элизабет ичгэвтэр хэрэг хийж байгаадаа ичиж үхэх шахаж байлаа ч гэсэн удахгүй бүх юмны учир нь олдоно хэмээн тэчьядан ширээнийх нь шургуулганд паспортыг нь хайж эхэллээ.
Ширээний хамгийн доод шургуулга түгжээтэй байлаа. Элизабет шийдэж ядан тээнэгэлзэж түүнийг нээх ёс жудаг бүсгүйд байхгүй гэдгийг ойлгожээ. Мэдээж Рис ширээг нь ухсаныг нь мэднэ, тэр үед бүсгүй яагаад ухсанаа түүнд тайлбарлах болох нь дээ. Гэвч Элизабет үнэнийг мэдэх ёстой. Тэрээр цаасны хутга аван цоожийг эвдлээ.
Шургуулганд багц ажил хэргийн тэмдэглэл, илтгэх хуудас лавлах байлаа. Тэднийг сөхвөл Рис Уильямзд хэмээн хаягласан дугтуй байх ажээ. Шуудангийн тамгаас үзвэл захидал хэдхэн хоногийн өмнө Парисаас иржээ. Элизабет агшин зуур түдгэлзээд дугтуйг задлав. Захидал Эленагаас ирсэн бөгөөд “Янаг минь, чамтай утсаар ярих гээд хэд хэд оролдлоо. Бидний төлөвлөгөөг хэлэлцэхийн тулд хоёулаа яаралтай уулзах...” Элизабет захидлыг дуустал уншсангүй.
Гэнэт шургуулга дотор нүднийх нь буланд хулгайд алдсан тайлан байх нь үзэгдэх нь тэр.
Ноён Сэм Роффод
Маш нууц.
Нэг хувь

Нүдний нь өмнө тасалгаа хөвөх мэт дайвалзаад ирэхэд бүсгүй унахгүй гэхдээ ширээний ирмэгээс бариад авав. Элизабет толгой нь эргэхийг зогсохыг хүлээж бүхэл зууны турш нүдээ анин зогсох шиг болжээ. Одоо алуурчийн дүр, түүний нөхрийн дүр нь нүдэнд нь тодроод ирлээ.
Гэнэт утасны шаргуу дуу хангинан нам гүмийг эвдлээ. Элизабет хаанаас энэ дуу гарч буйг удтал ойлгосонгүй. Дараа нь өрөө рүүгээ очин харилцуураа авсанд,
Жижүүрийн операторын хөгжилтэй дуу гарч,
- Таныг өрөөндөө байна уу хэмээн шалгаж үзсэн юм, хатагтай Уильямз аа. Ноён Уильямз тан руу очихоор цахилгаан шатанд орлоо гэх нь тэр.
Дахиад нэг золгүй учрал болох нь ээ.
“Рофф ба хөвгүүд’’-ийг гартаа атгаж авахын тулд Рисийн замаасаа зайлуулах ёстой цорын ганц саад нь Элизабет болж таарав. Элизабет хэрхэн юу ч болоогүй царайлан, түүний нүүрийг харах билээ? Тэрээр түүнийг хармагцаа л юу болсныг тэр даруй ойлгоно доо. Зугтъя! Сандарсан бүсгүй ийш тийш харснаа цүнх, пальто хоёроо шүүрч аваад өрөөнөөсөө гүйн гарснаа түр зогсов. Тэр ямар нэг юм мартаа юу? Өө тийм, паспорт. Бүсгүй түүнийг олохооргүй газар очих ёстой. Элизабет өрөөндөө гүйн ороод ширээнээсээ паспортоо шүүрэн авч, зүрх нь галзуутай цохилсоор гудамд гүйн гарав. Цахилгаан шатны гэрэл анивчин дээшилж явна.
8... 9... 10...
Элизабет явган шат руу ухаан жолоогүй гүйлээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.22.16 3:04 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 52.

Чивтавеккаас Сардини руу зорчигчдыг машинтай нь тээвэрлэдэг гатлагат онгоцоор явж болдог ажээ. Элизабет түрээсийн машин аваад олон машины дунд ачуулан гатлагат онгоцоор явлаа. Онгоцоор явбал заавал нэр усаа бичүүлэх болно, харин аварга хөлөг онгоц дээр нэр усгүй амар тайван явж болно. Элизабет арал орж амрах гэсэн хэдэн зуун зорчигчдын нэг болон явахдаа түүний хойноос хэн ч элдэж хөөгөөгүй гэдгийг мэдсэн байтлаа зөнгөөрөө цаг үргэлж айна. Рисийг зогсоож болохооргүй хийсэн хэрэг нь газар авсан. Түүнийг илрүүлж чадах цорын ганц хүн нь Элизабет. Тэр Элизабетыг замаасаа зайлуулахыг оролдож л таараа.
Концернын төв байрнаас яаран гүйхдээ бүсгүй хаашаа явахаа мэдсэнгүй, гагцхүү Цюрихээс даруйхан холдож, Рис түүнийг олж, амь насанд нь аюул учрахгүй найдвартай газар нуугдах хэрэгтэй. Сардини. Түүний толгойд хамгийн түрүүнд орж иржээ. Тэрээр жижигхэн машин түрээсээр аваад итали орох замдаа автомат утаснаас Алек руу ярихыг оролдов. Гэтэл тэр байрандаа байсангүй. Бүсгүй Сардини руу утастаарай хэмээн утсан цахилгаан үлдээжээ. Мөн Макс Хорнунгтай холбоо барьж чадалгүй түүний арал руу явж байгааг дамжуулж өгөхийг оператораас хүсчээ.
Тэр харшид ганцаарддаг. Гэхдээ энэ удаад ганцаараа байхгүй, түүнийг цагдаа хамгаална.
Гатлагат онгоц Олбид ирэхэд Элизабетад цагдаагийн газар руу очихын хэрэг гарсангүй. Цагдаагийн дарга Ферраротой уулзахад байсан Бруно Кампанья түүнийг Пирсэд хүлээж байлаа. Чухамдаа осолд орсны дараа өдөр жип үзэхээр очиход нь Кампанья түүнд газарчилсан. Байцаагч машин руу шаламгай гэгч нь явж очоод,
- Бид таны төлөө санаа зовж байлаа, хатагтай Уильямз гэв.
Элизабет гайхан түүнийг ширтэхэд,
- Швейцарын цагдаагийнхан бидэнд утасдаж, таныг хараанаасаа алдахгүй байхыг даалгасан юм. Ингээд л бид наашаа ирж буй бүх онгоц, усан онгоцыг бүгдийг нь шалгаж, таныг хайж байлаа гэв.
Элизабетын санаа амран гүн амьсгаа авлаа. Макс Хорнунг! Түүнийг ярьсан тухай байцаагчид хэлжээ. Байцаагч Кампанья Элизабетын ядарч сульдсан царайг нь анзааран,
- Би машиныг чинь барих уу? гэв.
- Баярлалаа хэмээн Элизабет талархаад хажуугийн сандалд суувал чацархаг байцаагч жолооны ард суув.
- Хэрэг явдал дуустал та хаана очиж хүлээзнэх вэ? Цагдаагийн хэсэг дээр үү, харшдаа юу?
- Хэн нэг нь надтай хамт байна гэвэл харшдаа очъё. Тэнд ганцаараа үлдэх надад аймшигтай байна.
Кампанья сэтгэлийг нь засан толгой дохин,
- Санаа бүү зов. Бид таныг өдөр шөнөгүй хамгаалах үүрэгтэй. Өнөө шөнө би харшид жижүүрлэж, богино холбоотой машиныг цэцэрлэгт гудамжны зам дээр жижүүрлүүлнэ. Хэн ч мэдэгдэлгүйгээр харшид орж чадахгүй.
Түүний итгэл төгс байдал нь Элизабетыг бага зэрэг тайвшруулав. Кампанья Олбийн давчуу гудмаар шаламгай гэгч нь давхисаар Коста Смеральда тийш хөтлөх уулын замаар өгсөв. Тэдний явсан газар бүхэн Рисийг санагдуулна.
- Миний нөхрийн тухай сураг байна уу? гэж Элизабет асуув.
Байцаагч Кампанья түүн рүү өрөвдсөн харцаар зэрвэсхийн хараад урдах замаа ширтэв.
- Тэр хар гүйхээрээ яваа, гэхдээ хаа холдохов дээ? Өглөө гэхэд түүнийг баривчилна.
Эл үгийг сонсоод Элизабет тайвширна гэдгийг мэдэж байсан боловч бүсгүй зүрх нь шимшрэн тэсгэлгүй базлав. Рисийн тухай, яг л зэрлэг алуурчин Рисийн тухай ярьж байгаа биш билүү. Тэр эхлээд аймшигт бүхнийг дуудан бүсгүйд гай тарьчхаад, түүнийг амь зулбан тэмцтэл нь зовоосон, гэтэл одоо өөрөө амь зулбан зугтах болж дээ. Элизабет түүнд яасан их итгэж байлаа! Түүний сайхан сэтгэл, энхрийлэл, хайр дурлалд нь яаж итгэж байлаа! Бүсгүй жихүүдэс оргин мөр нь чичирлээ. Кампанья түүний янзыг нь үзсэн янзтай харан,
- Та даарч байна уу? гэж асуув.
- Үгүй, зүгээр дээ.
Бүхээгт исгэрэн орж мэдрэлд нь нөлөөлөх бүлээн салхи Түүнд жихүүдэс төрүүлнэ. Элизабет дэндүү эрх чөлөөтэй болсон мэт бодож явтал Кампанья байцаагч гэнэт,
- Юу юугүй бүгчим халуун салхи ч эхлэх нь дээ. Биднийг бүхэл бүтэн шөнө хүлээж байдаг! гэлээ.
Элизабет түүний юу гэх гээд байгааг ойлголоо. Бүгчим халуун салхи хүн амьтныг ялгалгүй галзууруулах шахдаг ажээ. Халуу шатан улайдсан Сахараас элс шажигнуулан үлээх хуурай халуун салхи зэрлэгээр улих мэт сэнгэнэх нь амьд амьтны мэдрэл аймшигтайгаар нөлөөлдөг ажээ. Энэ салхи шуурга дэгдсэн үед гэмт хэрэг огцом өсөж, шүүгчид гэмт этгээдүүдэд үлэмж хүлцэнгүй ханддаг байлаа.
Цагийн дараа шөнийн харанхуй дундаас харш өмнө нь тодрон харагдав. Байцаагч Кампанья цэцэрлэгт гудамж бүхий салаа зам руу орон явсаар машины зогсоол болох саравчны дор очин, машинаа унтраан урьтан буугаад Элизабетад хаалга нээж өглөө.
- Таныг миний хойноос мөр даган явахыг хүсье. Юу ч болсон тэр гэж хэллээ.
- Тэгье хэмээн айж бэргэсэн Элизабет хэлэв.
Тэд нар харанхуй харшийн гол хаалга руу ойртон очлоо. Байцаагч Кампанья,
- Түүнийг энд байхгүй болов уу гэж бодож байна, гэхдээ болгоомжлоход юуны нь буруу байх вэ. Алив түлхүүрээ өгнө үү гэлээ.
Элизабет түлхүүрээ гарган өгөхөд байцаагч эр түүнийг ардаа оруулахаар аяархан түлхээд, түлхүүр авч үүдийг нээх зуур нөгөө гартаа буугаа бэлэн барив. Дараа нь түүнийг өөрөөсөө холдуулахгүй гэхдээ урагш нь татаад, унтраалга дарж, үүдний танхимд гэрэл асаалаа.
- Хэрэв танд төвөгтэй биш бол, бүх байраа надад үзүүлээч, бүх юм хэвийн гэдгийг үзмээр байна. Тэгэх үү?
- Тэгье.
Тэд өрөө тасалгаа бүрээр орж, гэрэл асаан чацархаг байцаагч эр шүүгээ шкаф, булан тохой, цонх хаалга болгоныг сайтар шалган үзлээ. Тэр хоёроос өөр тэнд хэн ч байсангүй. Тэд үүдний өрөөнд эргэн ирэхэд байцаагч Кампанья,
- Хэрэв та татгалзахгүй бол би хэсэг рүү ярья гэв.
- Тэгэлгүй яахав гэж хэлээд Элизабет түүнийг ажлын өрөө рүүгээ дагуулан орлоо.
- Байцаагч Кампанья байна. Бид харшид ирчихсэн. Би өнөө шөнөдөө харшид үлдье. Богино холбоо бүхий эргүүлийн машин нааш нь явуул, харшны гарцан дээр зогсож байг гээд хэсэг чимээгүй болон чагнаснаа,
- Бүх юм хэвийн, үнэндээ бага зэрэг ядарсан янзтай харагдаж байна. Дараа ярина гээд харилцуураа тавив.
Элизабет буйдан сандалд лагхийн суулаа. Тэрээр орон гэртээ байгаа мөртлөө нэг л тохь муутай, цухалдаж, маргааш үүнээс дор юм болохыг үгүй гэх газаргүйг мэдэж байв. Тэр өөрөө ямар ч аюулгүй байгаа, гэтэл Рисийг нэг бол ална, эсхүл шоронд хийнэ. Яагаад ч юм Рисийг энэ бүхнийг хийсэн гэсэн бодохоос зүрх нь шимширнэ.
Байцаагч,
- Би аяга кофе дуртайяа уухсан. Харин та? гэж асуув.
Элизабет толгой дохин,
- Одоохон яваад чаная гээд босохоор өндийвөл,
- Буян болог, сууж бай, хатагтай Уильямз. Миний эхнэр намайг дэлхийд хамгийн сайхан кофе чанадаг гэдэг юм гэлээ.
Элизабет инээмсэглэн,
- Баярлалаа гэх дээ түүнд чин үнэнээсээ талархжээ.
Дөнгөж сая л бүсгүй энэ бүх хугацааны турш эзэмдэн байсан түгшүүр нь түүнийг туйлд нь хүртэл тамирдуулсныг мэдлээ. Алектай ярьж байхдаа ч гэсэн энэ бүхэнд Рис огт гэм буруугүй гэсэн найдвар нь тасраагүй байсан, удахгүй учир нь олдоно энэ бүхэн утга учиргүй эндүүрэл байсан гэж Элизабет анх удаагаа өөртөө хэлэв. Тэр бүү хэл дэрснээс зүүгдэн живж яваа хүн мэт зугтаж явахдаа хүртэл Рис эхлээд эцгийг нь алсан, дараа нь охиныг нь өвөртөлчхөөд түүнийг алахаар урьдаас бэлтгэсэн аймшигт хэргийг Рисийг хийсэн гэхэд даанч нэг ухаан санаанд нь багтахгүй байлаа. Энэ бүхнийг хийхийн тулд харгис хэрцгий зэрлэг хүн байх ёстой. Эцсийн мөчид өчүүхэн төдий итгэл найдварын оч зүрхэнд нь сүүмэлзэж байснаа байцаагч Кампаньягийн: “Тэр хар гүйхээрээ яваа. Өглөө гэхэд түүнийг барьчихна” гэж хэлэнгүүт тэр даруй бөхлөө.
Элизабет энэ тухай бодож чадсангүй, гэхдээ өөр юуны ч тухай бодох тэнхэлгүй сууна. Рис концерныг гартаа авах гэж хэр эртнээс бодоо бол? Швейцарын сургуулийн дотуур байранд уйтгарлан суусан арван таван настай охиныг анх харсан тэр үед Сэмээс ангижрахыг санаархахдаа охиныг нь ашиглах гэсэн бололтой. Тэр санасандаа яасан амархан хүрэв ээ! Дараа жил нь “Максим”-д хооллон удтал нөхөрсгөөр ярилцаж сэтгэлийг нь татсан сан! Тэр их тэвчээртэй юмаа. Бүсгүй өсөж өндийхийг нь хүлээн хүслээ тэвчжээ. Гэвч мань эр түүнд хүрэх гэж зовсонгүй. Бүсгүй өөрөө түүнд хэлсэн. Рис түүнийг битүүдээ элэглэж байсан бололтой. Элена тэр хоёр. Тэр хоёр энэ хуйвалдаанд хүзүү толгой холбон хутгалджээ дээ. Тэр Рисийг хаана юу хийж явааг нь түүнийг баривчлахад яах бол хэмээн бодоод цурхиран уйллаа.
- Хатагтай Уильямз аа.
Байцаагч Кампанья аягатай кофе барьсаар орж ирээд,
- Үүнийг уучих. Дорхноо сэтгэл тань хөнгөрнө гэв.
- Би... бие барьж чадсангүйг минь өршөөгөөрэй
- За боль доо. Яалаа гэж тэр вэ? Биеэ барьж чадаагүй тухай ярих юу байх вэ? Та ч гайхалтай биеэ барьж байна шүү дээ.
Элизабет кофе оочилж эхэлбэл нэг л хачин амт амтагдахад байцаагч эрийг гайхан харвал тэрээр хариуд нь инээмсэглэн,
- Кофенд чинь бага зэрэг виски хийвэл илүүдэхгүй юм шиг санагдаад гэлээ.
Ингээд байцаагч өөдөөс нь харан дуугүй суухад нь бүсгүй түүнд ихэд баярлалаа.
Рис яагаа бол үхсэн, амьдыг нь мэдээгүй цагт бүсгүй ганцаар үлдэхийг тэвчишгүй нь. Бүсгүй кофегоо дуустал уув.
Байцаагч Кампанья цагаа харлаа.
- Эргүүлийн машин одоохон ирнэ. Тэнд бүхэл шөнийн турш хоёр цагдаа жижүүрлэнэ. Би доошоо орлоо. Таныг орондоо ороод унт гэж зөвлөмөөр байна.
Элизабет цочин татганав.
- Үгүй, би өнөөдөр унтана гэдэг юу л бол.
Гэвч бүсгүй үгээ хэлж дуусаагүй байтал бул чулуу мөрөн дээр нь дарах мэт туйлдан ядарснаа мэдэв. Удаан хугацааны аялал, сүүлийн хэд хоногийн сэтгэл түгшсэнээс болоо байлгүй дээ.
- Би явж, жаахан хэвтье гээд ядарсандаа арай чамай дуугарав.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.22.16 3:05 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 53.

Орон дээрээ өндийн суусан Элизабет нойрмоглосондоо юу түүнийг сэрээснийг ч ойлгосонгүй, зүрх нь цээжиндээ галзуутай оволзоно. Нэг л ер бусын хачин чимээ дахин сонсогдов. Далайн гүн рүү живэх хүний амь тавин орилох мэт зэвүү хүргэм орилоон чарлаан яг түүний цонхны цаанаас сонсогдлоо. Элизабет орноосоо босон харайлгаж, цонх руу очин гадагшаа харав. Аль хэдийн шөнө болжээ.
Нөгөө орилох чимээ дахин сонсогдов. Энэ нь юун орилоон болохыг Элизабет ойлголоо. Бүгчим халуун салхи хадан хясааг нэвт шувт үлээх дуулж байгаа нь энэ. Гэтэл хадны энэ дуу хоолой гэнэт түүнийг дуудан тусламж ирэх Рисийн дуугаар солигдон ухаан санааг нь самгардууллаа. Бүсгүй чихээ тагласан авч нөгөө дуу сонсогдсоор л байв.
Элизабет арай ядан хөдөлсөөр үүд рүү очлоо. Эргэн тойрны юм бүхэн мананд дунд хөвөх мэт манаруулан түүний толгой нь юм бодох ч чадваргүй болжээ. Тэр гудам тийш гаран шатаар уруудан явахад нь шаггүй халамцсан юм шиг гар, хөл нь бадайрч огт захирагдсангүй. Бүсгүй байцаагч Кампаньяг дуудах гэтэл хоолойноос нь гуагалах мэт нэг л хачин дуу гарлаа. Чүү чамай хөл дээрээ тэнцэн, шатаар уруудав.
Бүсгүй дахиад,
- Байцаагч Кампанья! гэж хашгирлаа.
Хариу алга. Алхах тоолондоо бүдчин явсаар бүсгүй зочдын өрөөнд орлоо. Хэн ч байсангүй. Хана, мебель түшин өрөөн дотуур гэлдрэв.
Байцаагч Кампанья газрын гаваар орсон мэт алга болжээ.
Тэр гэртээ гав ганцаараа үлджээ.
Элизабет үүдний өрөөнд орон, бодлоо цэгцлэхийг оролдовч тун хэцүү байлаа. Байцаагч эргүүлийн машин дахь цагдаа нартай ярилцахаар гарсан ч байж магадгүй. Мэдээж шүү дээ. Бүсгүй үүд рүү очин онгойлгоод гадагш харлаа.
Хэн ч алга. Зөвхөн шөнийн харанхуй зэвүүтэй улих салхины исгэрэх сонсогдоно. Айн сандарсан Элизабет сульдан алхалсаар учрыг нь олохоор ажлын өрөөнд орон цагдаагийн хэсэг руу залгав. Тэр харилцуур автал ердийн дуут дохио сонсогдсонгүй. Утсыг тасалжээ.
Яг энэ мөчид гэрэл тасарлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.22.16 3:07 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 54.

Лондон дахь Вестминстерийн эмнэлгийн хагалгааны тасгаас гарган уйтгартай, урт гудмаар авч явах тэр мөчид Вивиан Николз ухаан орлоо. Хагалгаа 8 цаг үргэлжлэн туршлагатай мэс засалчид байгаагүй бол тэр хэзээ ч хөл дээрээ босохооргүй байлаа. Тэсвэрлэхийн аргагүй өвчинд шаналсан бүсгүй зогсоо зайгүй Алекийн нэрийг дуудав. Одоо түүнд ганцхан Алек л хэрэгтэй болсон тул нөхөр нь түүний дэргэд байж, хэзээ ч түүнийг ганцааранг нь орхихгүй үүрд хайрлана гэж хэлэх хэрэгтэй байлаа.
Эмнэлгийнхэн түүнийг хаанаас ч олсонгүй.
Цюрихийн “Эрүүгийн цагдаа”- гийн холбооны хэлтэс Интерполын Австралийн салбараас яаралтай цахилгаан мэдээ хүлээж авав. Сиднейгээс “Рофф ба хөвгүүд’’-ийн агент байсан эр кино хальс худалдаж авчээ. 3 хоногийн өмнө тэрээр гэнэт зүрхний шигдээсээр нас барсан. Түүний чандруу бүхий бумбыг хэдийн гэр рүү нь явуулжээ. Интерпол кино хальсны тухай ямар ч мэдээлэл авч чадсангүй.
Берлин хотын зах дахь нэгдүгээр зэрэглэлийн хувийн эмнэлгийн даруухан өрөөнд Вальтер Гасснер арван цагийн турш хөдөлгөөн ч үгүй, нэг л янзандаа сууна. Эмнэлгийн ажилтнууд хааяа нэг ойртон ирж идэх юм, үгүй ядахнаа аяга ус уух уу хэмээн асууна. Вальтер тэднийг огт хайхарсангүй. Тэр Аннагаа хүлээн сууна.
Харамсалтай нь, тун ч удаан хүлээнэ биз дээ.
Олгиатад Симонетта Палацци харилцуур авбал нэгэн эмэгтэй,
- Намайг Донателла Сполипи гэдэг. Хоёулаа урьд нь хэзээ ч уулзаж байгаагүй. Гэхдээ та бид хоёрт адилхан юм их бий. Пиацца дель Пополо “Болонезе”-д уулзаж хамтдаа цай ууя. Маргааш нэг цагт. Та чадах уу? гэлээ.
Симонетта гоо сайхны салонд очихоор явсан тул тэрээр нууц юманд ухаан сөгөөгүй дуртай хойно,
- Чадалгүй яахав. Таныг яаж таних вэ? гэсэнд,
- Би гурван хүүтэйгээ очно гэжээ.
Вэзинэ дахь харшийнхаа зочны өрөөнд суух Элена Рофф- Мартель ханан зуухан дээрээсээ Шарлийн өөрт нь хаяглан үлдээсэн зурвасыг олжээ. Тэр түүнээс зугтжээ. “Чи намайг хэзээ ч олж харахгүй. Намайг хайхын хэрэггүй” гэж уншаад зурвасыг жижиглэн урлаа. Тэд нар заавал ч үгүй учирна даа, тэр Эленагаас зугтаад хаа зайлах вэ.
Макс Хорнунг Римийн Леонардо да Винчийн нисэх буудлаас Сардини руу ярих гэж хоёр цагийн турш оролдов. Далайн шуурга дэгдсэний улмаас холбоо тасарчээ. Макс нисэх буудлын даргын өрөө рүү орлоо.
- Би заавал Сардини орох хэрэгтэй байна. Надад итгээрэй. Энэ бол үхэл, сэхэлтэй холбоотой асуудал.
- Ноёнтон танд итгэж байна гэж нисэх буудлын дарга өгүүлээд, - Харамсалтай нь, бид танд юугаар ч тус болж чадахгүй нь. Сардини эх газраас холбоо тасарчхаад удаж байна. Бүх нисэх буудлуудын ажиллагаа зогсоод байна. Далайн гарц ч ажиллахгүй байгаа. Шуурга намдтал чөтгөр ч арал дээр очиж чадахгүй гэхэд нь.
- Шуурга хэзээ намдах вэ? гэж Макс асуув.
Нисэх буудлын дарга ханан дахь цаг уурын том карт руу хараад,
- Барагцаагаар 12 цаг үргэлжлэх бололтой гэв.
Арван хоёр цагийн дараа гэхэд Элизабет Уильямз амьд байхгүй.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.22.16 3:27 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
нээрээ юу болоод байнаа, хэнд ч итгэх арга алгаа хөөрхий Элизабет...тэр Кампанья гэгч цагдаад огт итгэж болохгүй байсийн, энэ Элийзабэт одоо аймаар итгэмтгий юмаа түүний жийпийг солиод хуурсан гэдгийг мэдсэн хирнээ л ...уур хүрмээр юм, хүүш ээ сүүлийн бүлэг кинотеатрт гэнэ үү, кино үзүүлэх нь үү, ямар ч кино номоо хэзээ ч гүйцдэггүйм даа, би бол номыг л илүүд үзнэ, тиймээс ч юутүүб мүүб биш энүүгээр эргэлддэг байхгүй юу, маш их баярлалаа


Top
   
PostPosted: Feb.22.16 3:51 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 488
Location: Төв цэгт
Пээх Хэннэгэн минь хурдан дуусгаж өгч санааг минь амрааж өгөөчдээ. Юу юу болоод байнаа???

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Feb.22.16 4:04 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Одоо 4хөн бүлэг үлдэж дэээ.


Top
   
PostPosted: Feb.22.16 4:06 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
||someone|| wrote:
panther wrote:
уншинаа уншина, зохиолч нь Сиднэй ах, оруулагч нь самоован байхад асуултгүй ш дээ. Нээрээ Асуултад Сиднеигийн бүх зохиолууд, 18 романы англи нэртэй жагсаалт байсан санaгдахын, хайгаад олдоггүй, мэдэх хүн байвал туслана уу

Англи монгол нэрээрээ 18 нэртэй сэдэв яваал байсан даа. Би чинь орчуулагч биш шүү дээ. Номоос нь л оруулж байгаа. Хөрвүүлэгч гэхиймуудаа.


Шелдоны 18 зохиолын нэрийг монгол англиар уг нь би оруулж байсан юм, устгасан бололтой, гэрийн компьютерээ ухвал жагсаалт байгаа, олоод дахин постольё


Last edited by Tsolmon.B on Feb.22.16 4:23 pm, edited 1 time in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 151 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited