#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.17 12:56 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 41 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Dec.10.15 9:14 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
Серенгети сөнөх учиргүй «Сургуулиас зохиож явуулдаг аялал хичнээн ч сонирхолтой байсан, дараа нь түүний тухай зохион бич гэж албадвал, тэр аялал дорхноо дургүй хүргэх болно. Түүнтэй адил манай аав одоо намайг зоопаркад зориулж барьсан амьтдыг чи яаж, биеэ дааж Африкаас Франкфуртэд авчирсан тухайгаа бич гэж шаардаж байна...» гэсэн үгээр Михаэль хүү минь бичсэн «Шимпанзейн оронд ниссэн нь» гэдэг номын төгсгөлийн бүлгийг эхэлсэн юм. Бид хоёр Африкийн зааны ясан эрэгт явж байтал яаралтай ажлаар би дуудагдаж, арга буюу тэнд арван зургаахан настай хүүгээ хэл ам мэдэхгүй гадаад хүмүүсийн дунд орхиод буцаж ирсэн билээ. Тэгээд миний хүү тэндээ ганц ажилчинтай үлдэж, зоопаркад зориулан барьсан амьтдыг асарч хамгаалан, бас тэднийг францын тээврийн хөлөг онгоцонд ачиж Гамбургт эсэн мэнд бүрэн бүтэн хүрэлцэн ирсэн юм.
Одоо таны бариад унших гэж байгаа энэ номыг зохиогчийн нэг нь миний хүү Михаэль билээ. Түүнийг харамсалтайгаар амь үрэгдэхээс хэдхэн хоногийн өмнө бид хоёр энэ номыг хамтран бичихээр тохиролцсон байсан юм. Тэгээд энэ номноос ганц ч мөр бичиж амжаагүй нь хамаагүй, энэ номонд гарч байгаа бүх үйл явдалд тэр хамгийн идэвхтэй оролцож, бүх ажлын ихэнхийг хийж гүйцэтгэсэн юм. Ийм ч учраас түүний нэр энэ номын эхний хуудсанд миний нэртэй хамт бичигдэх бүрэн эрхтэй.
Бид юуны төлөө зүтгэж хөдөлмөрлөсөн билээ, тэр бүхнийг авран хамгаалахад энэ ном тусална гэдэгт би итгэж байна.
Миний хувьд гэвэл бүх эцэг миний хүү шиг үнэнч туслагч, нөхөр болдог тийм хүүтэй байгаасай гэж хүсэж байна. Цөөхөн жил ч гэсэн түүнтэй хамт амьдарч байсан хувь заяандаа би хязгааргүй баярлаж явдаг.


БЕРНГАРД, ГРЖИМЕК

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Dec.10.15 9:15 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
ТИЙШЭЭ НИСЭВ

Ийнхүү би дөчин найман насандаа нисэх онгоцны жолооны ард суухаар шийдэв. 1957 оны 12-р сарын 11-ний бүрхэг өглөө ганц моторт нисэх онгоцоор Рейн мөрнийг захлан өмнө зүг, Швейцари улсыг чиглэн нислээ. 200 метрийн өндөрт нисэж явна. Онгоцны сэнсний шар үзүүр алст харагдах саарал ногоон байгаль дээр бүдэг саарал хүрээ үүсгэнэ. Зүүн гар талд уулын зам 200 км/цагийн хурдаар хойно хоцорно. Бид хавар нисэх үед замын захаар сэтгэл татам, сагсайж ургасан өтгөн ногоон ой одоо алга болж, газар нь нүцгэрэн тавгүй харагдана.
Миний хүү Михаэль надтай зэрэгцэн сууж онгоцны жолооны бариулыг над шиг өвдөг хоорондоо хавчуулжээ. Төмөр гуурсны үзүүр дэх бөөрөнхий хар бариулыг ялихгүй дарахад баруун гарны далавч багавтар хэлбийж бид Рейн мөрөнд ойртов. Мөрнийг дагаж нисвэл газрын баримжаа алдахгүй, бас элдвийг эрэгцүүлэн бодох бололцоо гарна.
Сэтгэл ялихгүй түгшиж байна. Бид хоёр яггүй аюултай нислэг хийхээр шийдсэн юм. Манай онгоц Газар дундын тэнгис, Египет, Төв Африкийг огтлон 10000 километрийн зайг туулан экваторыг өнгөрч буух ёстой билээ.
Би настай хүн, агаарт тохиолдох адал явдлыг хэзээ ч сонирхож байгаагүй, морь унахаас өөр спортоор оролдож яваагүй билээ. Гэтэл энэ итгэл муутай, бяцхан онгоцыг хэзээ язааны нисэгч хүн шиг жолоодон алс холын Виктори нуур хүртэл ниснэ гэж урьд нь надад хэлбэл би огт итгэхгүйсэн. Гэвч хэргийн учир ийм юм.
Би эрт, дөнгөж хорин нэгтэй байхдаа гэрлэсэн хүн. Миний хүүхдүүд одоо том болжээ. Ангийн арьсан хүрмээ өмсөөд одоо миний хажууд сууж яваа Михаэль хорин гурван нас хүрчээ. Михаэль бол миний хүү төдийгүй миний ганц, жинхэнэ нөхөр мөн. Бүр жаахан байхдаа чоно, нохой дээр туршлага хийхэд минь надад тусалдаг байсан юм. Нилээд сүүлд амьтны зураг авахдаа надаас илүү болж, дараа нь кино зураг авдаг болсон. Арван долоохон настай байхдаа түүний авсан кино зургууд гарамгай сайн болсон гэж тэмдэглэгдэж байлаа. Дараа нь миний бичсэн «Зэрлэг амьтанд байр байхгүй боллоо» гэдэг номын дагуу өнгөт кино хийх санаа шийдсэн юм.Номыг «хамгийн гүйлгээтэй» ч гэсэн ихдээ л хэдэн арван мянган буюу хамгийн цаана гэхэд зуун мянган хүн уншина. Харин дэлхий дахинаар шагшран ярилцдаг арслан, заан, хирс, анааш зэрэг гайхалтай сонин амьтад улам ховордсоор газрын гадаргаас арчигдаж байгааг, тэдгээрийн орогнох сүүлчийн байр болсон улс, үндэстний паркууд улам цөөрч байгааг Европ, Америк, Азийн олон сая хүн мэдээсэй гэж бид хүссэн юм. Үүнийг зөвхөн киногоор, телевизээр, зурагт сэтгүүлээр л олон сая хүнд хүргэж болох юм.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Dec.11.15 11:57 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
Аэропортын цамхагийн диспетчерийн өрөөний хананд байгаа уур амьсгалын зураг дээрх дарцаг ер хөдлөх шинж алга. Салхи шуургатай намхан үүл бүх италийг нөмөрчээ. Энэ чийгтэй нойтон Европоос бушуухан зайлах юмсан гэж бид тун ч их хүсэж байлаа. Одоо яая гэх вэ, Испани, Гибралтараар дамжиж их тойруу зам туулахаас өөр аргагүй боллоо.
Ингээд манай «Тахь» францын эргийг даган яаралгүй пижигнэнэ. Лионийн буланг огтлон нисэж замаа товчилбол их л сайн юмсан. Гэтэл доор далайн ус нэг л хүйтэн, зэвхий харагдаж бид ийнхүү нисэх зүрх хүрсэнгүй, жолооны бариулыг өөрийн эрхгүй эргийн зурвас руу эргүүлж байлаа.Бидний буусан цэргийн нисэх буудал дээр тусархаг испаничууд биднийг угтан авч Картахен хотод хүргэж өгөв. Марселиас Картахен хүртэл мянган километр замыг араас үлээх салхитай хүч хавсран дөрөвхөн цагт туулж 280 литр бензин зарцуулсан байна гэж би тооцооллоо.
Такси жижигхэн Картахений гудамжаар тасралтгүй дохио өгсөөр давхиж биднийг хамгийн том зочид буудалд хүргэж өгөв. Шууд хэлэхэд л биднийг энд хаад ноёдын хоолоор зочилж хоёр аяга дарс, гурван өөр халуун хоол, шарсан наймаалж, хоёр кофе өгөв. Үнэ нь ердөө л 2,5 марк боллоо. Дараа бас хоёр маркаар хавч авлаа. Испанид өвлийн «хөдөлгөөнгүй» улиралд жуулчлалын үнэ хямд байдаг юм байна.
Миний орны хажуу дахь шургуулгатай жижиг шүүгээ дээрх утас залгавчийг гараараа дарахаас нааш ярьдаггүй боловч тэр Франкфурт хоттой холбоход ямар ч саад болсонгүй. Испанид саатчихаад дундад зууны үеийн бэхлэлт цайзын дэргэдэх тохилог зочид буудалд дэмий сууж байгаагаа бид эхнэрүүддээ мэдэгдлээ.
Үүнээс хойш тэд маань бидний дуу хоолойг мөд сонсохгүй.
Испанийн нисэгчид биднийг ятгаж орхив.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Dec.15.15 10:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
:cheerleader:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Dec.18.15 8:05 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 111
Энийг үргэлжлүүлэхгүй юм бх да


Top
   
PostPosted: Dec.18.15 10:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Урмын үг бичвэл хүн үргэлжлүүлэх байлгүй дээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Dec.22.15 12:55 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 155
Үнэхээр сайхан ном шүү хүүхэд байхдаа уншиж байлаа


Top
   
PostPosted: Dec.31.15 8:01 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
Та нарын хэн чинь онгоцны дарга вэ? гэж буудлын удирдах газрынхан уур уцаартай асууна. Дараа нь бүр ширүүсэж
— Та нар яасан удаан явдаг юм? Хаашаа явчихав? гэнэ. Урт сахалтай шотланд хүн Марбл Арчид саатсан тухай ярианд огт итгэхгүй байна.
— Хэрэв танай онгоц цагт 220 километр нисдэг юм бол яагаад Триполиос гарахдаа нислэгийнхээ төлөвлөгөөнд Бенгази хүртэл 7 цаг хэрэгтэй гэж бичүүлсэн бэ? Тэндээс энд хүртэл ердөө л 4 цаг хэрэгтэй бишүү?
Энэ хоёр санаатай илүү цаг бичүүлж аваад нутгийг сэм тагнасан байх гэж яах аргагүй сэрдэж байв.
Яггүй цөхөрсөн бид хоёр Бенгазийн тохилог зочид буудалд унтаж амрахаар хэвтлээ. Михаэль гэнэт санаа авч Триполийн онгоцны буудлынхан бидний нислэгийн төлөвлөгөөнд «Тобрук» гэж байсныг «Бенгази» болгож өөрчилсөн хирнээ нисэх хугацааг засахаа мартсанаас болж будлиан болсныг олж илрүүлэв.

***

Цааш Киренаикийн дээгүүр нисэхдээ бид хоёр жолоогоо ээлжлэн барьж, дороо байгаа ан амьтныг анхааралтай ажиглах гэж оролдлоо. Тэнд хэдхэн шувууг эс тоолбол бэлчиж яваа тэмээнээс өөр юу ч үзэгдсэнгүй. Энэ нутаг битүү ногоон ургамлаар бүрхэгдсэн байгаа нь сүүлийн дайнтай холбоотой юм. Австрали тивийн хагас цөлд ургадаг ocionopodiazee гэдэг нэгэн зүйл өвсний үрийг дайны үед адууны тэжээлтэй хамт энд авчирж л дээ. Дайн дажин дууссанаас хойш, эхлээд Эль-Аламейны эрэг орчмоор тархаж ургаад, дараа нь бүр нутагшиж, зарим газар хоёр метр өндөр болж Нил мөрний хоёр эргээр адагт нь хүртэл нэл ногоон хивс адил хучжээ. Өөр тивээс ирсэн энэ ургамлын тархалтанд аятай нөлөөлсөн нэг зүйл бол дайны үед англичууд, германчууд, италичууд тэнгисийн эргээс нутгийн гүн уруу 150 километр хүртэл өргөн зурваст мина булчихаад одоо хүртэл түүнийгээ аваагүй байгаа явдал юм. Тэгээд хүн амьтны хөл хориотой байгаа явдал энэ ургамлын тархан дэлгэрэхэд таатай нөлөө үзүүлжээ.
Нутгийн өнгө үзэмж энэ ургамалд л байна. Аюулт дайны л мөр болсон түм буман окоп, шатсан байшин, хээрийн бэхлэлт барилга байгууламжийн үлдэгдэл, хэдэн зуун километр үргэлжилсэн эвдэрхий төмөр зам, эр цэргийн өдий төдий булш хөглөрнө.
Египетийн хилд тулж ирмэгц нөгөө сайхан засмал зам тасарлаа. Гэвч тэнгисийн ус номин адил цэнхэрлэн ямар сайхан харагдана вэ? Одоо бид гялалзан гялтганасан тэнгисийн давалгаан дээгүүр нисэж явна.
Хүн өөрийгөө хамгийн аз жаргалтайд тооцох мөч амьдралд ховор тохиолддог. Одоо энүүхэн үе бол бид хоёрын хувьд хамгийн аз жаргалтай гэж хэлж болох мөч байлаа. Тунгалаг цэнхэр ус, тунгалаг цэнхэр тэнгэр хоёрын хооронд хоёр эр халин дүүлэн нисэж явна. Бид хоёр нэг зорилго, нэг сонирхолтой. Онгоцны жолоо бариад явж байгаа миний хүү Михаэлийн залуу гарын судас түүнийг эрийн цээнд хүрч явааг илтгэнэ. Миний гар эцэж цуцсан тэр цагт түүний гар эхэлсэн ажлаа үргэлжлүүлнэ. Түүнээс цааш сайн санаат түг түмэн хүний нөхөрсөг гарт манай үйл хэрэг шилжин очио гэдэгт би бүрэн итгэж байна.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jan.23.16 10:24 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
НГОРОНГОРО ХЭМЭЭХ СӨНӨСӨН
ГАЛТ УУЛЫН ТОГООНД

Бид зорьсон газартаа ирлээ. Франкфуртээс 10 мянган километрийн зайтай байдаг Дорнод Африкийн Виктори нуурын районд бид сууж байна. Энэ бол барагцаалбал ЗСБНХУ-ын Ленинградын уртраг, Бразилийн Амазонка мөрний өргөрөг юм. Бид хоёр сайн явж ирлээ. Айхавтар зориг гаргаж хариуцаж авсан хүчир ажлаа бардаг бол уу гэж сэтгэл түгшинэ.
Одоо бидний өмнө Танганьикт байгаа 12500 хавтгай дөрвөлжин километр талбайтай Серенгетийн үндэсний паркийг судлах ажил зогсож байна. Энэ бол Африкийн асар уудам газартай харьцуулахад ялихгүй бага боловч ХБНГУ-тай харьцуулахад түүний нутгийн хорины нэгтэй тэнцэх юм. Паркийн хил хязгаарыг зөвхөн газрын зураг дээр тэмдэглэснээс биш жинхэнэ байгаль дээрээ ямар нэгэн хил, хүрээ, хашаа байхгүй. Уртаашаа 200 гаруй километр бөгөөд газар нь өндөр, зарим хэсэгтээ 3000 метр өндөр уул ч бий. Паркийн дундуур зөвхөн ганц замтай, тэр нь нутгийн төвд хүрээд дуусна, жилийн гурван сард нь борооны үерийн улмаас хөнгөн тэрэг байтугай бартаат замын машин ч явж үл чадна.
Хэдийгээр онгон нутаг боловч адгуус амьтнаар нэн баялаг. Оршин суугчдынхаа тоогоор европын хамгийн чигжүү улс оронтой өрсөлдөнө. Хэвлэлийн мэдээгээр бол Серенгетид нэг сая гаруй амьтан амьдарна. Энэ бол оршин суугч хүний тоо биш, заанаас эхлээд ямааны чинээхэн биетэй сүүлт гөрөөс хүртэл дөрвөн хөлтний тоо юм. Серенгети бол үлэмж олноороо сүрэглэн амьдрах зэрлэг амьтны сүргийн орон, Африк тивийн газар шорооны өчүүхэн хэсэг тасархай билээ. Сүрэглэн яваа зэрлэг амьтдыг харахад эрт дээр цагт Хойд Америкийн өргөн талыг талхалж байсан бизоны сүргийг санагдуулна.
Шоргоолж шиг бужигнаж байгаа түг түмэн зэрлэг амьтдыг яаж тоолох вэ, хаашаа нүүдэллэдгийг хэрхэн мэдэх вэ гэдэг аргыг Михаэль бид хоёр бодож эхэллээ. Африкт хэзээ ч, хэн ч ийм юм хийж байгаагүй. Бид хоёрын оролдлого бүтэлтэй болох эсэхийг урьдчилан хэлэхэд бэрх.
Эхлээд паркийн бүх нутгийг хэсэглэн агаараас зургийг нь авч, дараа нэг бүтэн зураг болгоод түүн дээрээ гарсан бүх амьтныг тоолж бүх тоог гаргах бодолтой байлаа. Гэтэл ийм зураг дээр гөнө гөрөөсийг тахинаас, тахийг сүүлт гөрөөснөөс ялгах аргагүй жижиг хар цэгүүд гарах бололтой. Ямар амьтан болохыг ялгаж харахын тулд 1000-аас дээшгүй метрийн өндрөөс зураг авах хэрэгтэй. Тэгвэл энэ уудам тал нутгийн өчүүхэн бага хэсэг нь нэг зурагт хамрагдах тул бүх нутгийг ийнхүү зурагт буулгана гэвэл нэг хэмжээний 50000 зураг авах тооцоо гарлаа. Тэгээд тэр зургаа өөрсдөө угаана гэвэл 250000 маркийн тооцоо гарч байна. Бид хоёр киноныхоо шагналд ч тийм мөнгө аваагүй болохоор энэ бүтэхгүй арга юм гэж мэдлээ.
Тэгээд нисэж явахдаа онгоцныхоо цонхоор тоолохоос өөр арга алга. Ингэж болох эсэхийг туршихын тулд байгалиас заяасан «зоопаркийг» ашиглах гэж шийдлээ. Нэг үгээр хэлэхэд энэ бол дэлхий дээр хамгийн том «зоопарк» бөгөөд түүнд 10000 том амьтан амьдарч байна. Байгалиас заяасан энэ паркийн нэр нь сөнөсөн галт уулын тогоо бөгөөд нэр Нгоронгоро гэдэг. Энэ бол эргэн тойрон ханан хадаар хүрээлсэн уудам тал нутаг бөгөөд дотроо нууртай, голтой, ойтой газар юм. Энэ талбайг хүрээлэн тогтсон ханан хад нь амьтан авирч гарах гарц байхгүй, дунджаар 600-700 метр өндөр байгалийн хашлага юм. Үүний дотор Берлин хотыг дүүргийн нь хамт тавихад чөлөөтэй багтана. Энэ бол манай гариг дээр байгаа сөнөсөн галт уулын тогоонуудын хамгийн том нь бөгөөд эрт цагт буцалж байсан халуун хайлмаг лав аажмаар царцан царцсаар эргэн тойрондоо ханан хадаар хүрээлсэн асар уудам ногоон нуга болж тогтжээ.
Доор байгаа амьтдыг агаараас ялгаж харах хялбар биш учраас тэдгээрийг эхлээд газар дээр сайтар ажиглаж дасах нь чухал байлаа. Ийм зорилгоор бид бартаат замын машинд сууж Аруш хотоос дөрвөн цаг явж хүрэх аварга том тогоог үзэхээр хөдөллөө. Аз болж тэр хүртэлх зам сайнаар барахгүй хагаст нь хүртэл цардсан ажээ.
Манай машин эхлээд буг сөөг ургасан уулын бэлээр явж урт гүнзгий ам руу орлоо. Нилээд явсны дараа дахин өгсөж ой мод нь улам өтгөрсөөр жинхэнэ битүү ойд орлоо. Чухам тогооны амсарт тулж очмогц ой нь дахин шингэрч бид доошоо өнгийн харах боломж гарлаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jan.24.16 2:10 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Энэ гайхамшигт хүний сайхан номыг оруулж буй Наж Могойд гүнээ талархая :wd:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.25.16 12:39 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
:mrgreen:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.25.16 4:34 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4419
Location: Hollywoo
Саруул wrote:
Энэ гайхамшигт хүний сайхан номыг оруулж буй Наж Могойд гүнээ талархая :wd:

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Feb.02.16 8:25 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
СЕРЕНГЕТИЙН АРСЛАН

Энэ Серонер лав мөн! Тарлан модтой толгод, нутгийн иргэдийн урцаар хүрээлэгдсэн намхан байшин, хагас нь ширгэчихсэн горхи... За тэгээд онгоц буух зам байна гэж бид хоёр ярилцаад сайтар ажсан боловч онгоц буулгах тэмдэг дарцаг, утаа тавьсан ч юм олж харсангүй. Салхины зүгийг яаж мэдэх билээ? Хэрэв араас буюу хажуугаас үлээж байгаа бол тэр ойн нарийхан чөлөөгөөр буух тийм ч хялбар биш. Гэвч бид доошилсоор модны үзүүр бараг шүргэн унжих далавчаа буулгаж онгоцоо газардуулав. Зам хэтэрхий богино учраас золтой л мод мөргөчихсөнгүй, хоёрхон метрийн наана зогсов. Осол ч хол биш байлаа.
Бартаат замын машин тоос татуулан давхиж ирлээ. Серенгетийн баруун хэсгийн хамгаалагч Майлс Тернер нүд нь орой дээрээ гарчихсан бууж ирээд
— Ямар аюултай газар буудаг улс вэ? Та хоёроос өөр хэн ч энд бууж зориглохгүй байх. Энэ замыг чинь тавьж дуусаагүй байгаа. Цааш нь хоёр дахин урт болгох ёстой юм...
Михаэль бид хоёр толгой сэгсрэн урд урдаасаа харав.
Бид хоёр Серонерийг Банагатай андуураад буучихсан хэрэг байжээ. За яахав, яг л ирэх гэсэн газартаа хүрээд ирж энх тунх бууж, одоо боллоо. Дугаарласан нимгэн хөнгөн цагаанаар угсарч барих ёстой манай сууцыг Майлс Тернер энд барих үүрэг авсан юм. Тэгээд өөрийнхөө байрнаас километр орчим зайтай сайхан газар барьжээ.
— За, та хоёрт хэрэгтэй газарт чинь байшинг чинь барилаа. Яг л арслангийн дунд амьдрах болно доо гэнэ.
Майлс Тернер өөрөө арсланд хайртай хүн. Яг л бид хоёрт таарсан газар сонгож олсныг нь би анхныхаа шөнө ойлголоо. Африкт өдөр шөнө нь тэнцүү байдаг болохоор би энд шөнө нь нойр эрт ханачихаад байх явдал олонтоо. Харин Михаэль бол үдэш хэвтэнгүүт өглөө болтол сэрэхгүй тарвага шиг унтана.
Биднийг унтахаар хэвттэл ойролцоо арслан дуугарч эхлэв. Энэ дуу над бүр нэг төрөлхийн мэт сонсодно. Учир манай гэр Франкфуртын зоопаркийн дэвсгэр нутагт байдаг болохоор би энэ араатны дууг үргэлж сонсож байдаг байсан. Манай энэ бяцхан байшин нимгэн ханатай, цонх нь онгорхой учир арслангийн дуу бүр ойрхон, сүртэй сонсогдоно. Миний эвхдэг ор арслангийн архирах тоолонд чичрэх шиг болно. Михаэль бөх унтжээ.
Миний инээд хүрч байна. Гурван долоо хоногийн өмнө Этиопийн нэг яамны ажилтан хот хоорондын телефон утсаар их ажил болгож арслан харайгаад гарч чадахгүй нүхний өргөн нь хэдэн метр байх ёстой вэ? гэж асуусан юм. Гэтэл бид хоёр өчнөөн олон арслангийн дунд хаалгаа ч түгжээгүй, цонхоо ч хаагаагүй хэвтэж байдаг! Тэдгээр арслан манай гэрээс хоёр гуравхан метрийн цаагуур холхиж байна.
Би дэвсгэр дороос шумуулын тороо гаргаж аваад, бас Михаэлийн торыг гаргаж түүнийг сэрээх гэж хажуугаас нь түлхлээ. Хүү яг л нялх хүүхэд шиг нойроо харамсан уцаарлана. Тэгснээ арслангийн архирахыг сонсжээ. Нойр нь хулжив бололтой. Ухасхийн босож хоёр орны хооронд байсан магнитофоныг залгаж, бид микрофоноо байшингаас гадагш 20-д метрийн цаана гадсанд зоосон юм. Энэ арслан яг л түүний дэргэд архирч байх шиг.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Feb.02.16 9:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Image

Эцэг хүү Гржимекүүдийн нисэж байсан D-ENTE буюу D-Нугас нэртэй Dornier 27 (Дорнье 27) загварын онгоц

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.02.16 10:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Пээ юутай үлэмж том зураг вэ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Feb.03.16 8:30 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.22.05 2:56 pm
Posts: 986
Өө ашгүй, явуулаад эхэлчихсэн юм уу?


Top
   
PostPosted: Feb.03.16 8:54 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
могой! уулзаад ярилцсанаа нэг хэрэгжүүлнүү

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Feb.04.16 9:12 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
АФРИК ДАХЬ ГЕРМАНЫ ЦАЙЗ БЭХЛЭЛТ

Би Михаэлийг хажуугаас нь нударч чихэнд нь ойртон
— Хүүеэ, хараач, тэр доор цайз байна гэж би хашгирав.
Африкийн эгээ төвд ёстой эртний рыцаруудын цайз байна. Үгүй хөө, энд цайз байх ёсгүй дээ! Харааны эндүүрэл байлгүй. Эндхийн нурсан хад чулуу нь эвдэрхий сүм шиг, зарим нь бүр хөшөө дурсгал шиг харагдах нь цөөнгүй.
Энэ яасан ч хад биш ээ? Бид хоёр чихэвчээ хийж аваад баахан зөвлөлдөв. Дараа нь «тахиа» баруун тийш залж нурсан цайз бүхий уулын зүг нисэв. Ойртож очвол ёстой бэхлэлт цайз байна. Шүд гаргаж барьсан зузаан хана, байшингийн үлдэгдэл, хэрмийн доторхи том талбай харагдана. Энэ цайз Серенгетийн паркаас нилээд хойгуур тарлан модтой багавтар уулын оройд байв. Бид уулын бэл рүү улам доошилж нурсан цайзын булан бидний бараг дээр харагдах болтол ойртлоо.
Бид уул нь Масабийн талд байдаг «коридорт» (Виктори нуурт тулж очсон паркийн нарийн зурваст) хүрэхээр гарсан билээ. Тэнд нутгийн газарчдын шавар байшинд хоноглоод өглөө эрт босож ус уухаар гол руу орж ирэх амьтныг ажиглах төлөвлөгөөтэй байлаа. Манай арын суудалд хоёр газарчин сууж яваа, бут сөөг ховортой, тэгш ойн цоорхойд онгоц буулгах газар зааж өгөхөөр бас хоёр хүн хүлээж байх ёстой билээ. Тэд бидэнд хад чулуу, үлий нүхгүй тэгш талбай олж бэлтгэх байлаа. Бид цайз бэхлэлтийг үзэх санаатай тойрсоор яваад цаг алдсан учир нилээд орой болжээ. Газар дээр байгаа хоёр хүнээ дайрчихгүй юмсан гэж болгоомжилсоор унжих далавчаа буулгаж тооромслон заасан газраас арай наана буучихлаа.
Онгоц айхавтар донслоод мотор унтарч, «тахь» маань хэвлийгээрээ газар хэвтэж орхив. Ийм явдал суудлын том онгоцонд тохиолддог бөгөөд нисэгчид заримдаа дугуйгаа буулгахаа мартах буюу дугуй нь гацаж орхиод онгоц цээжээрээ газар шүргэн хэвтчих явдал бишгүй тохиолдоно. Харин манай онгоцны урт хөл ямагт тэнийж явдаг болохоор тийм осол байж боломгүйсэн. Хөл нь яасныг бүү мэд, бууж үзвэл нэг дугуй нь газардах үедээ сахалт гахайн15 нүхэнд орж хугараад түүнээс болж нөгөө хөл нь бас хутарчээ. Сэнс нь газар шааж багавтар нугарсан байв. Нэг далавчны үзүүр жаахан хотойжээ. Үүнээс өөр гэмтэл болоогүй бололтой.
Ингээд онгоцонд байсан хурц ягаан өнгөтэй том дөрвөлжин даавуугаа гаргаж газар дэвслээ. Биднийг агаараар эрж хайх явдал гарвал хялбар харагдах тэмдэг болгож байгаа хэрэг юм. Эргэн тойронд газар сайгүй хэвтдэг гөнө гөрөөсний хувхай гавал яс түүж даавуугаа дарууллаа. Дараа нь талын түймрээс болгоомжилж эргэн тойрны өвсийг зулгааж хаяв. Унтах бол онгоцондоо унтаж болно.
Хаа явсан газраа авч явдаг «бушбэби» галаго гэдэг жижиг амьтан маань онгоцны хаалгаар цухуйж байгаа боловч ойн амьтан учраас энэ нүд алдам нүцгэн талд гарч зүрхэлсэнгүй.
Манай хоёр туслагч анх удаа онгоцонд суусан хүмүүс болохоор ингэдэг л юм байлгүй гэж бодоод биднийг осолд орсныг мэдээгүй л байжээ.
Бидэнд гай тарьсан сахалт гахайн нүх гүн биш боловч шороо нь нурчихсан, хагастаа хүртэл өвс ургачихсан байжээ. 100 метрийн цаана дөрвөн торойтой хоёр том сахалт гахай биднийг гайхсан байдлаар харж зогсоно. Сүүл нь автомашины антенн шиг дээшээ годойжээ. Жаал зогсож байгаад далд орж арилав. Сахалт гахай бол аятайхан амьтан. Зоопаркад орсон хүн хамар дээрээ 15 см урт хэд хэдэн үүн сахалтай, хажуу дээшээ гарсан аварга том соёотой энэ амьтныг хараад аймшиг төрөх нь гарцаагүй. Үнэндээ ч түүний хоншоор нэг л аягүй. Харин чөлөөтэй байхдаа энэ амьтан жижигхэн хирс буюу зээртэй төсөөтэй. Гэрийн манай нутгийн зэрлэг гахайтай ч адилгүй. Хоол ундаар сайн байхдаа ч арьсан доороо өөх хураахгүй.
Сахалт гахайн маханд арслан дуртай боловч тэд гүн нүх малтаж амьдардаг учир ялангуяа шөнийн цагт арслан түүнийг хороож үл чадна. Тэд бас цорго шүдэтийн16 ухсан нүхийг ч завшдаг явдал бий.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Feb.07.16 10:02 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Jan.29.09 9:07 pm
Posts: 89
үргэлжлэл байгаам уу.....


Top
   
PostPosted: Feb.19.16 2:25 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
БИД АМЬТАН ТООЛЖ ЭХЛЭВ

Өглөө бүхэн би 3000 орчим толгой Томсоны шар-хар цагаан алаг зээртэй уралддаг болов.
Манай бартаат замын судалт тэрэгний радиатор дээр запас дугуйг бэхэлнэ. Би түүн дотор жинтүү тавиад, шаврын хаалтны дээр бэхэлж тогтоосон усны сав уруу хөлөө жийгээд дугуй дотор суухад маш тохиромжтой, тогтвортой байдаг. Огцом эргэх, зогсоход би огт хөдлөхгүй сууж болно. Манай Мгабо чадвартай жолооч, дов сондуул, нүх, чулуу зэргийг дайруулна гэж ер байхгүй. Сайхан, хурдан давхина. Тэр ч битгий хэл мод, шугуй дотуур давхихдаа ил сууж яваа миний бие, нүүрэнд ганц ч мөчир хүргэхгүй.
Иймээс би зөвхөн богино өмдтэй явдаг. Африкийн хурц нар халуун салхи миний ижил дасал болчихсон болохоор би саравчтай малгай ч өмсөхөө байсан билээ.
Бэлчиж явсан сүрэг зээр биднийг хармагц машинтай уралдахаар шийдэв бололтой. Эдний уралдаан ойролцоо байсан бусад сүрэгт халдварлалаа. Эхлээд хэдэн арван зээр байснаа хэдэн зуу болж дараа нь хэдэн мянган зээр энэ уралдаанд оролцох болов. Ийм уралдаанд тэд бах нь ханах шиг болно. Тэдний хурд 56 км/цаг. Хэрэв машины хурд удааширвал тэд зам хөндлөн огтолж гарахыг хичээнэ. Мушгирсан сайхан эвэртэй, тун ч гуалиг биетэй импала зээр зам булаалдан давхихдаа агаарт дэгдэн тун ч хол харайна. Машинаас өрсөж зам хөндлөн огтлох нь тэдэнд бүр зарчмын асуудал мэт агаад тэгээд бас дөрвөн хөл дээрээ үсэрнэ.
Энэ бол манай хөл нь хугарсан «нугасанд» хөл хийж байм хоёр механик дээр очихоор хөнгөн цагаан байшингаас гараад хоёр цаг давхиулах зам дээр тохиолддог хэрэг. Энд цахилгаан байхгүй, хоёр инженер хөөрхий эрэг шурагны хэдэн зуун нүхийг хөлсөө гоожтол гараараа өрөмдөж цоолно. Энэ хоёр хэдийгээр африкт олон жил сууж байгаа боловч эндхийн зэлүүд нутаг тэдэнд зэвүүн санагдаж байгаа бололтой. Эндхийн хамгийн том хот болох Найробид суудаг хүмүүст арга ч үгүй буюу. Эдэн дээр өглөө бүр ирэхэд заавал нэг сонинтой. Заримдаа тахь онгоцны бүр дэргэд ирсэн гэнэ, эсвэл чононцорууд ойрхон газар шөнөжин ульсан гэнэ. Энэ хоёрын хүсэл бол арсланг ойрхноос харахсан гэнэ. Үүнийг бол ч бид амархаан гүйцэтгэж болох юм. Машинаар эндээс хоёр километр явахад л хэрэг бүтэх нь тэр.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Feb.19.16 8:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Баярлалаа :wd:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.19.16 9:41 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
ТАХИЙГ ХЭРХЭН ШАРААР БУДАХ ВЭ?

Өнөөдөр бид ноцтой ажилтай. Юуны өмнө «үрлэн эм» залгих ёстой өдөр гэдгийг би өглөөний хоол идэж байхдаа саналаа. Энэ удаад бид Африкт дөрөв дэх өдөр ирсэн болохоор долоо хоногийн дөрөв дэх өдөр бүхэн хоёр ширхэг үрлэн резохин залгиж байх ёстой юм. Герман хананд байгаа хуанли дээр өглөө бүр тэмдэг тавьдаг учраас түүнийгээ хараад өнөөдөр гурав дахь өдөр гэж надтай маргалаа. Маргаан бооцтой нь дээр байдаг гээд нэг нэг шил джин дарсаар бооц тавьж, тэр надад алдалгүй яахав дээ. Миний бугуйд сар, өдөр, гаригийг заадаг швейцари цаг байгааг тэр мартжээ. Аяллаар явж байх цагт хэдэн цаг болж байгааг мэдэхээс ямар гариг вэ гэдгийг мэдэх нь илүү чухал байдаг.
Резохин бол цөс шиг гашуун боловч халуун хумхаагаас хамгаалж залгихаас л өөр арга байхгүй. Манай онгоцыг зассан хоёр механикийн нэг нь өнгөрсөн жил гэнэт хэвтэрт орсон гэж бидэнд ярьсан. Тэгээд халуун хумхаа туссанаас болж таван долоо хоног больницод хэвтжээ. Тэр нөхөр хумхаа өвчнийг бараг устгасан Найроби хотод суудаг учраас нэг удаа Виктори нуурын орчимд осолдсон онгоцны сэнсийг солих гэж явахдаа хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх эм уух гэж санаанд нь орсонгүй байжээ. Михаэль бид хоёр анх Африкт ирэхдээ үүнээс гадна бас атербин гэдэг эм хэрэглэж байсан бөгөөд тэр эм яваандаа хүний биеийг шар болгочихдог юм билээ.
Арван дөрөв орчим насны жаал хүү хаалгаар шагайж хараад
— Ямбо бвана гэж дуудаад биднийг 4 ширхэг өндөг авахгүй юу? гэнэ. Бид Найроби хотоос онгоцоор шинэ өндөг авчирдаг болохоор авахгүй гэж эелдэгхэн татгалзав. Гэтэл тэр хүү өндгийг зүгээр өгч байгаа юм гэнэ. Одоо яая вэ? хүний юмыг зүгээр авалтай нь биш, оронд нь үнэнээс нь илүү үнэ бүхий хариу бэлэг өглөө. Сүүлд үзэхэд тэр өндөг ялзарсан өндөг байсан билээ.
Өнөөдөр тахь заавал барина гэж шийдлээ. Одоо Серенгетид манай асрамжинд 367 мянган амьтан байгаагийн дотор 57 мянган толгой «барын адуу» байгаа билээ. Энэ бол Швейцари улсын бүх тариачны адууны тал хувьтай тэнцэх тоо юм. Энэ судалт адуу эндхийн тал нутагт хэрхэн амьдарч байдгийг нарийвчлан мэдэх хүсэлтэй байна. Онгоцоор нисэж яваад үүнийг мэдэж болохгүй юм. Би нэг жишээ хэлье. Өнгөрсөн оны 1-p сарын 25-нд хийсэн тэмдэглэлд гөнө гөрөөсний том сүргийн сонин байдлыг дурьдсан юм. Гөнө гөрөөсний асар том сүрэг өргөнөөрөө 60 сантиметр, гүнээрээ бодвол 20 сантиметрээс хэтрэхгүй жижиг горхийг гатлахын тулд эрэг захлан баахан давхиж байгаад нэг гарам олсон бололтой цувран гаталж эхэлсэн билээ. Ийм жаахан горхийг дуртай газраараа харайчихмаар юм гэж бодогдож байж билээ. Тэгээд шумбах нисэлтээр биднийг ойртож ирэх үед гөнийн сүрэг эмх замбараагүй бужигнан давхиж, нилээд хэсэг нь голоо захлан дуртай нь аргагүй буцаж давхисан.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Feb.19.16 9:45 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
Саруул л баярлаж байвал болоо доо.Чамд л гэж хайж олсон ном юм чинь.Харин чи нэг сайхан сэдэв нээчихжээ.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Feb.19.16 10:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Тэр сэдвээ эргэж буцахгүй дуусгана аа, баярлалаа.

Иймэрхүү бусдын төлөө, байгаль дэлхийн төлөө амьдралаа зориулсан хүмүүст би хувьдаа ихэд талархаж явдаг юм. Завшаан тохиолдвол өөрөө ч ингэж явах юмсан гэж боддог :wd:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.21.16 1:36 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
ХУЛГАЙН АНЧДЫГ ОЛЖ ИЛРҮҮЛЭВ.

Доор нь хэдэн километрт үзэсгэлэнт аглаг ой цэлэлзэн ногоорч байхад түүнийг огоорон, хөөрхөн ааштай үйлчлэгч хүүхний авчирсан ногоон буурцагаар хачирласан тахианы шарсан мах идэх, тэгээд унтах хоёрыг эрхэмлэн алс хол нисдэг хүмүүс манай үед олон болжээ! Ийнхүү «агаарын автобусаар» ийш тийш яаран зорчигчдод хандаж, амьдралдаа ганц ч удаа гэсэн жинхэнэ ёсоор нисэж үзэхийг бид зөвлөж байна. Жишээлбэл, ядаж Михаэль, бид хоёрын өнөөдөр ниссэн шиг нисвэл болох нь тэр.
Гайхамшигтай сайхан өглөө байлаа. Бид амьтан тоолох ч гээгүй, Найробиас хүнсний хэрэглэл авчрах ч гээгүй зүгээр л нэг агаарт халин дүүлэн нисэх гэсэн юм. Учир нь бид өнөөдөр амаръя гэж бодсон билээ. Ташуу нисэж хөөрөн хөөрсөөр Банаги Серонерийн уулс тэртээ доор өчүүхэн харагдах болтол өндөрт гарлаа. Өндрийг заагч цагаан зүү алгуур мөлхсөөр байна. 250 морины чадалтай энэ машин центнер ачааг агаарт хөөргөх хүчтэй юм. Банаги уул далайн түвшингээс 1650 метр өндөр байдаг болохоор эндхийн агаар Шварцвальд уулын орой дахь агаартай адил сийрэг юм. Ийм ч учраас манай онгоц алгуурхан дээшилнэ.
Алсын бараа харагдах нь улам улам нэмэгдэнэ. Одоо Ленган буюу «Пусын уул»-ын шовх оргил тодхон харагдана. Зарим жил энэ уулын оройгоос утаа гардаг хэвээр ажээ. Тэнгэрийн нөгөө хаяанд Виктори нуурын мөнгөн цагаан хаялга цайран харагдана.
Судалт далавч дахь дэвүүрийг тултал тавьж, сэнсний суудлыг минутанд 3000 эргэлт хийхээр эргүүлж тавьсан байна. Ийн манай сайн «хөлөг» огторгуйн уудмыг алхам алхмаар туулна.
Бид хэсэг хэсэг цагаан үүлэнд тулж, тэдгээрийн нэгэнд шумбан орлоо. Нүд гялбам цагаан манан биднийг бүрхэн авч, түүн доторхи агаарын хөөрөх урсгал биднийг улам ч өндөрт түрлээ. Өндрийг заагчийн бяцхан зүү эцсийн зураасанд ойртжээ. Энэ бол мотор хэт халж эхэлнэ гэсэн хэрэг. Ийм сийрэг агаарт бид их л алгуур ниснэ. Хүнд ажилтай байгаа моторыг хөөргөх авралын салхи дутагдана.
Одоо яая гэх вэ. Дэвүүрийг татаж, сэнсний эргэлтийг өөрчлөн, хөндлөн чиглэлд нисэхээс өөр арга алга. Өндрийг заагч зүү нэг байранд зогсож 10 минутын дараа мотор хөрч эхлэв. Тэгээд өндрийн төлөө тэмцэл дахин эхэлж алхам алхмаар метр метрээр дээшлэв.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Feb.21.16 1:37 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
ХОРТ МОГОЙН ТУХАЙ

Аравдугаар сарын нэг өдөр Михаэль хүү манай хөнгөн цагаан байшингийн дэргэдэх ургаа модны сүүдэрт ном уншиж сууж байлаа. Тэнтэл тогооч Ямбун санд мэнд хашгирсаар гуугалсаар барьсан модоороо дохиж зангасаар түүний дэргэд гүйж иржээ. Юу болов оо гэтэл Михаэлийн сууж байсан модноос нэгэн том хар мамба алгуур бууж Михаэлийн мөрөнд хүрэх гэж явахыг харсан юмсанжээ. Тэр могойн урт нь бараг дөрвөн метр байсан юм.
Могой манай гэрийн хаяанд байгаа бут дотор орж нуугдах санаатай явсан байжээ. Михаэль түүнийг урт хулсан уургаар чичиж холдуулах гэж оролджээ. Гэвч могой зорьсноосоо няцах янзгүй, толгойгоо бараг хагас метр өргөчихөөд, хэлээ гялалзуулан гулсаад байж гэнэ. Түүнийг сүүлнээс нь бариад чирэх зориг Михаэльд байсангүй. Тэгээд мамба гулгасаар өргөстэй намхан бут доогуур орон алга болжээ. Хорт могойтой ойрхон байх бидэнд аятай биш байлаа.
Хар мамба бол их аддар цуутай могой бөгөөд түүн алдар цуу нь үзэсгэлэн гуадаа биш, үхэл авчирдагтаа юм. Бид ялангуяа манай бяцхан «бушбэбийн» төлөө их санаа зовж байлаа. Ийм учраас могой орж нуугдсан өргөст бутыг шатаахаар шийдэв. Гэвч могой тэнд нүхэнд орж нуугдсан буюу, ер нь гарч ирэхийг хүссэнгүй. Яая гэх вэ бид аймшигт хөршийнхөө тухай эхлээд их нь зовуурлан боддог боловч аажмаар мартсан билээ. Мамба ч дахин өөрийн тухай бидэнд мэдээ чимээ өгөөгүй юм.
Аймшигт мамбын тухай энд, африкт биечлэн хувиараа мэдсэн юм үүгээр төгсөж байна. Харин Франкфуртын зоопаркад янз бүрийн хорт могой зөндөө бий. Мамба бол африктаа ховор биш могой гэж тооцогддог боловч би тэнд чөлөөтэй амьдарч яваа мамбыг үүнээс өөр олж хараагүй. хамт олон мамба намайг олж харсан гэдэгт би маргахгүй.
Хар мамбын тарьсан олон гунигт явдлын тухай номоос уншсан болон «гэрч» этгээдээс сонссон аймшигт түүхээс би ярихыг хүсэж байна. Ер нь тэгээд энэ могойд шившигтэй нэр алдар зүүлгэхийг дурлагчид цөөнгүй.
Жишээлбэл, нэг ийм тохиолдлын тухай ярьцгаадаг. Ханилах гэж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр залуу нэг өдөр морь унаж зугаалахаар явжээ. Гэтэл өмнөөс нь өвсан дотроос хар мамба босож ирээд толгойгоо морины хошуутай чацуу өргөж тэдний зүг ойртож гэнэ. Хоёр залуу амжиж морио эргүүлэн зугтаасан боловч мамба хойноос нь гүйцэж эхлээд нөхрийг нь, дараа нь хүүхнийг нь, сүүлд нь хоёр морийг нь хазжээ. Ингээд бүгд үхсэн гэнэ.

_________________
Х Ү С


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 41 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited