#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.20.18 8:04 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 208 posts ]  Go to page Previous 1 2 3 4 58 Next
Author Message
PostPosted: Jan.06.16 7:49 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
Orchuulaal bgaa urt ymoo. End heseg hesger n tavilgui nairuulga ntrii n buur 100% ok bolgochood 2-r devtrii n epubar tavidimu gj bodood bgan


Top
   
PostPosted: Jan.06.16 9:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Жоохон жоохноор тавьчих л даа. Бага багаар амтлаал явжийя ккк. Ойрд энэ хэсэгт гоё ном мом орохгүй гунигтай бнөө. Крофт гишүүн бужигнуулдаг бсан үе ч сайхан бсаан

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.06.16 10:37 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
Уг нь ч хаан ширээний тоглоом гоё бсайн л даа


Top
   
PostPosted: Jan.07.16 3:33 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
Хүмүүс асуугаад байгаа болохоор линк дахиад тавилаа.
https://www.dropbox.com/s/wh8pm252g02am ... .epub?dl=0


Top
   
PostPosted: Jan.08.16 10:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Маш их баярлалаа. Үргэлжлүүлээрэй.


Top
   
PostPosted: Jan.10.16 12:44 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
Тавдугаар бүлэг.

Гажуудлын эргүүлэг

Хүүхэд байхдаа би биедээ наан чанга дарвал сарайсан, мохоо шүднүүд нь арьсанд зоогдчихмоор үзэмжгүй жижигхэн төмөрнөөс огт салдаггүй байв. Тэр төмөр хүйтэн зэврүүн 12-р сарын бүхий л ганцаардлыг шингээчихсэн мэт санагдах нь олонтаа байсан ч би дурладаг байлаа.
Эргүүлэх бүрт эхний удаад шинэ өдөр эхэлж, дараа нь өдөр дуусч буйг дохин чагхийх нь тунчиг таатай. Үүнийг сонсох бүрт надад бахархалтай хэдий ч хачирхалтай нь бас гунигтай санагдана.
Гэвч удалгүй эдгээр өдрүүд дуусах болсоныг би ойлгосон ба түүнээс ердөө мөнгөлөг гялбаа, хүйтэн гадаргуу нь л үлдэв. Чанга базахад цус шүүрэхээс биш гартаа атгахад баяр баясал мэдрэгдэхээ болилоо. Гэвч гуниглах юм байсангүй. Магадгүй анхнаасаа л ийм байсан ба жирийн л нэг төмрийн хэлтэрхийнээс цаашгүй байсан байж мэдэх юм.
Сүүлд өсч том болох үед нэгэн цагт ид шидийн юм шиг санагддаг байсан гялалзсан туяа нь ч үгүй боллоо. Гэнэт л энэ үед том хүн болно гэдэг мөрөөдөл төсөөллөө амь зуух арга мэхээр солино гэсэн үг юм байна гэх бодол сэрдхийтэл төрсөн бөгөөд энэ бодолдоо би урамшин өөрийгөө ухаантай юм гэж тоож билээ.

Оршил

Энэ жилийн намар хурдан ирсэн шигээ хурдан өнгөрлөө.
Өвөл хаяанд ирсэн 11-р сарын сүүлээр нэг хачин яриа Токиогийн Цагдаагийн Газрын чихийг дэлсэв. Үнэнийг хэлэхэд бүхий л эмнэлгүүдийн нэгэн адилаар Гэмт Хэрэг Мөрдөх Хэлтсийнхнийг сүнс, чөтгөртэй холбоотой элдэв түүх үргэлж дагадаг байв. Үүнийг ерөнхийд нь олон нийтийн аль нэг аллага хядлагаас зохион гаргаж ирэх элдэв цуу ярианы хачир болж дүрэлзэн асдаг хүн төрөлхтний түүхийн харанхуй буланд овоорсон хэзээ ч унтардаггүй түүдэгтэй зүйрлэж болох юм.
Энэ л учраас ясны мөрдөгч Акими нэгэн сонирхол татам хэрэгт өөрийн эрхгүй анхаарал хандуулав. Акими ажлын гараагаа удтал учир нь олдоогүй аллагыг илрүүлж эхэлсэн нэгэн бөгөөд нууцлаг далд зүйлст дуртай хүн тул өвөрмөц нэгэн тайлангийн талаар дуулсан даруйдаа холбогдох хэсэг рүү утас цохино гэдэгт нь бүрэн итгэж болох билээ.
Гэсэн ч одоохондоо дэлгэрэнгүй бичсэн мөнөөх тайлангаас шүүрээд авчихмаар юм үгүй байлаа. Тайланд 10-р сарын эхээр хотын төвөөс холгүй орших өндөр зэрэглэлийн орон сууцыг ухахыг завдсан хулгайч тун хөгийн байдлаар бүтэлгүйтсэн тухай бичсэн байв. Хэрэгтэн цагдаад бүртгэлтэй бөгөөд цоожлолгүй орхисон байр ухдаг орон байрны хулгайч ажээ. Энгийн, хоцрогдсон ч гэлээ үр дүнтэй арга шүү. Хэрэг болдог өдөр ч нэг байрны гадаа тагнан хүлээж байгаад эзэд нь явмагц гэрт нь оржээ. Энэ нь мэдээж түүний төлөвлөгөө байсан байж таараа.
Харин үүний дараа болсон явдал тайланг сонирхолтой болгож байлаа. Өнөөх залуу ойролцоох цагдаагийн хэсэг рүү тусламж эрэн гүйж очжээ. Үүрэгт офицер ээрч муурсан залуугаас хулгайгаар нэвтэрсэн байрандаа тэнд амьдардаг гэр бүлийнхний цогцосыг харсан тухай нь арайхийн олж мэдсэн байна. Офицер даруйхан түүнийг дагуулан буцаж очвол үнэхээр хэлсэн ёсоор нь байрны эзэд гэртээ байжээ. Гол нь тэд эв эрүүл сав саруул байсан ба гэр бүлээрээ тойрч суугаад оройн хоолоо идэцгээж байх нь тэр. Үүнийг хараад хулгайчийн толгой эргэж гүйцсэн нь мэдээж боловч цагдаа зөвхөн түүний бусдын эзэмшилд зөвшөөрөлгүй нэвтрэн орсоныг анхааралдаа авч, баривчилсан байна.
Мөрдөгч Акими хяхтнасан сандлаа налаад:
-Юу гээч чөтгөр вэ? гэж сэжиглэнгүйгээр дуу алдлаа. Сэжигтнээс согтууруулах ундаа, мансууруулах бодис, ямар нэг сэтгэцийн өвчин ч илрээгүй аж. Тайлан хачирхалтай, сонин гэдэг нь гарцаагүй боловч нөгөө талаас хэрэг үүсгэхэд дэндүү хангалтгүй бөгөөд ор сураггүй алга болсон 4 хүн, дээрээс нь мөрдлөгийн явцад дэм болгох үүднээс 4 гэр бүлийг чимээгүй байлгах шаардлагаас болоод цагдаагийн газрын тэн хагас нь завгүй бужигнан байгаа яг энэ үед хэрэг гэж нэрлэхэд ч хэцүүхэн. Энэ хэрэг түүнийг олон шөнө нойргүй хонуулсан 3 жилийн өмнөх цуврал аллагатай тун төстэй ба ийм үед саяны ялихгүй хэргийг авч өөртөө ажил удах шаардлага огт үгүй байв.
Гэсэн ч тайланг унших үед түүний бүх биеийн шар үс боссон бөгөөд ямар нэг зүйл олдохоо хүлээн тэнд хэвтэж буй мэт совин татаж, тэр тайлан хэрэг болон мандаж мэдэх шиг санагдана.
-Залгаад үзэхэд буруудах юмгүй гэж Акими хэлээд ширээн дээрхи утасны харилцуурыг авч, чихэндээ наагаад тайланг илгээсэн хэсэг рүү залгав. Удалгүй ээлжтэй байгаа офицер хариулахад Акими бусад оршин суугчид ямар нэг сэжигтэй зүйл анзаарсан эсэх, сэжигтний тухайн гэр бүлийнхнийг дүрсэлснээс ондоо ямар нэг хачин зүйл олсон эсэх талаар шалгаалаа. Гэвч түүний таамагласан ёсоор хөршүүдээс нь мэдүүлэг авсан бөгөөд анхаарал татах юм үгүй байсны дээр сэжигтэн гэр бүлийнхний талаар дүрслэхдээ зөвхөн амьд үхсэн дээр нь л алдаа гаргасан болж таарсан тул ямар ч ашиг гарсангүй. Тэр түргэхэн талархлаа илэрхийлээд харилцуураа тавилаа. Гэтэл Акимигийн араас хүн дуудав.
-Утаснаас зүүгдээд яах нь вэ, Дайсүкэ? Чи явах хэрэгтэй байна. Хоёр дахь цогцос дөнгөж сая олдлоо. Чи чинь хэргийн гол хүн шүү дээ.
-Чөтгөр алгад, дахиад уу? Идүүлсэн хүүр л гэж битгий хэлээрэй дээ.
Акимигийн найз толгой дохьсон тул тэр сониуч зангаа таягдан, өрөөнөөс гарахаас өөр замгүй болов. Одоо үүнийг тоож сөхөх хүнгүй бөгөөд тайлан тэртээ тэргүй хамхуул аятай зүг чиггүй эд байсны дээр шинэхэн цуврал аллагын өмнө юу ч тавигдах ёсгүй тул элдэв нууцлаг адал явдалт дуртай, хүн амины хэлтсийн мөрдөгч Акимид хүртэл мартагдан аль нэг танхим дахь өөрийн хавтасандаа эргэн орох нь тодорхой болжээ.


Last edited by zolushka_717 on Jan.10.16 12:44 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.10.16 7:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Тэр ямар эвгүй хэрэг вэ? Ер нь нэг иймэрхүү дүрслэл, ийм хэрэг яг япончуудад л зохих юм шигээ. Юмыг их өвөрмөцөөр хүлээж авдаг, сэтгэдэг хүмүүс шиг санагддаг юм

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.10.16 7:32 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
Гажуудлын эргүүлэг I

10-р сар гараад хэдхэн хонож буй атал хэдийн хүйтэрч, салхи авгай мөсөн хуруугаараа гадаахи гэрлийн шон, хогийн савнуудыг эелдэгээр илбэнэ...
Миний харж чадах ганц л зүйл энэ байлаа.


Last edited by zolushka_717 on Jan.10.16 7:32 pm, edited 8 times in total.

Top
   
PostPosted: Jan.10.16 10:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
:aa:

Баярлалаа :hoho: .

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.11.16 12:51 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
Мартсанаас нэг юм хэлэхэд энд 4-р бүлгээс эхлээд задгай орж бгаа бүлгүүд бүгд эцсийн хувилбараараа биш юм шүү. Утгын хувьд алдаагүй ч, найруулгын тал дээр засах зүйл их бгаа. Бараг эхний хувилбараараа ноорог маягийн гэж ойлгож болно. 5-р бүлгээ дуустал нь орчуулчихвал epub болгох үедээ эцсийн байдлаар хянаж тавих юм аа гэж :)


Top
   
PostPosted: Jan.11.16 2:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
За ойлголоо. Гэхдээ гоё бнөө. Уншаал хүлээгээл :s2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.11.16 10:30 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4440
Location: Hollywoo
mark

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Jan.11.16 11:41 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
Гажуудлын эргүүлэг II

Хажуугийн өрөөнд ямар нэгэн төмөр зүйл ёозгүй гэгч нь тасхийх нь сонсогдлоо...
Нэрийг нь ч мэдэхгүй охины төлөө ингэж яваа би галзуурсан нь гарцаагүй биз ээ.


Last edited by zolushka_717 on Jan.11.16 11:41 pm, edited 8 times in total.

Top
   
PostPosted: Jan.12.16 2:43 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Баярлалаа :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.15.16 11:25 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Feb.06.13 7:50 pm
Posts: 81
Баярлалаааааа :mrgreen:


Top
   
PostPosted: Jan.16.16 9:36 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
;)


Last edited by zolushka_717 on Jan.16.16 9:36 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.16.16 9:37 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
Гажуудлын эргүүлэг III

Би Риогитой хамт амьдраад бараг 7 хонож буй бөгөөд энэ хугацаанд бид өөрсдийн гэсэн амьдралын хэв маягтай болов...
Риоги шиг найзаа гэчих хүнгүй байж тэгж сургааль айлдаж байгаа би энэ дэлхий дээрхи хамгийн агуу хоёр нүүртэй новш шиг санагдсан болоод тэр юм.


Last edited by zolushka_717 on Jan.16.16 9:37 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jan.17.16 3:57 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
Гажуудлын эргүүлэг IV

Их хотын дүнгэнэсэн чимээ Риогитой анх учирсан энэ ноорхой гудамжинд хаа сайгүй боловч бас хаа ч биш дуулдах алс холын цуурайнаас хэтрэхгүй ажээ...
Би хэдэн хувийн турш өнгө будгаа алдаж, зэвхийрч сааралтсан сэтгэлээр амьдралынхаа сүүлийн нэг сарыг өнгөрөөсөн өрөөг гүйлгэн харсаны эцэст энэ нам гүм, нэгэн өнгийн, улиг болсон бүхнээс хөндийрөн, орхин явахаар шийдлээ.


Last edited by zolushka_717 on Jan.17.16 3:57 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jan.18.16 4:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Энжо өчүүхэн ч амьтан бол доо. Үнэ цэнэтэй үхэх, зүгээр л үхэх 2т ямар ялгаа бна үр дүн нь адилхан биз дээ. Өөрт огт хамаагүй бол бусдад сэтгэгдэл төрүүлэх гсн хуурмаг бодол

Баярлалаа зөндөө ихийг оруулчихаж :hoho: :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.18.16 9:29 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
Фүжо, Фүжино 2г ойлгоод л бсиймсан. Энжог л сн ойлгож өгдөггүй. 5-р бүлэг дөнгөж 1/4тээ л орж бгаа болохоор дахиад тайлагдаагүй юм бгаа ч бж магад. Гэхдээ ямар ч бсан эцэг эхээ алсан нь ерөөсөө таалагдку бна дэндүү хулчгар юм


Top
   
PostPosted: Jan.25.16 1:18 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
Эргэлдсэн гажуудал I

Өвөл ирчихжээ...
Тэр шөнийн дурсамж, үл таних эр, Токо-сангийн үгс бүгд миний учрыг нь олох гэж ядан буй ширхэг бүр нь холилдон бөөгнөрсөн эвлүүлдэг тоглоомтой адил санагдах ба өрөөний тайван уур амьсгал хэдхэн хормын дотор үгүй болж, бүх оюун бодлыг минь түгшүүр эзэмдэн, ар нурууг минь даган хүйт оргилоо.


Last edited by zolushka_717 on Jan.25.16 1:18 am, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Jan.26.16 7:40 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Feb.06.13 7:50 pm
Posts: 81
Yag 2 jiliin omnoh uil yuwdal garah gej bhad duuschlaa shuu.
Bayarlaloooooo :-D :cheerleader:


Top
   
PostPosted: Jan.26.16 8:02 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
:)


Last edited by zolushka_717 on Jan.26.16 8:02 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.27.16 1:22 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Энд тэндээс яваад бна уу? Энэ Кокуто гэж хэн билээ гэж баахан гайхлаа

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.27.16 1:24 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1035
Энд тэндээс биш ээ. Эхний дэвтрээ уншсан бол ойлгомжгүй юм бхгүй л дээ


Top
   
PostPosted: Jan.27.16 1:54 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Хүүе би эхний дэвтрийг нь татаж авчаад уншаагүйн бхдаа сая нээж үзсэн чинь огт уншаагүй юм бх чинь. Би нэг шидтэнтэй юм уншаад бсан шд ккк анх сэргэнгүүтээ нүдээ сохлох гээд бдаг охины тухай, түүнд тусалдаг нэг хүү шидтэн дээр очоод охинд туслахыг гуйдаг тухай. Өөр ном холиод бгаан бх даа

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 208 posts ]  Go to page Previous 1 2 3 4 58 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited