#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.18.17 2:08 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 196 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8
Author Message
PostPosted: Jul.27.17 3:07 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6197
Location: Энд
Хамгийн чухал яагаад Микияад дурласнаа мартчихсан юм бж. Шики нээрээ Мики гэж үг сонсонгуутаа түшихээ больж нтр :hihi:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.07.17 6:13 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
4.

Үд өнгөрсний дараа бодсоноос эрт нар жаргалаа. Рейн сургуулийн хөл хорио 6 цагаас эхэлдэг ба энэ цаг дөхсөн тул бүгд л дотуур байр руугаа, өрөө рүүгээ явцгааж байв. Бид хоёр хоолны танхимд хооллочихоод бусдын адилаар Азакагийн өрөө рүү буцлаа.
Цонхны цаана одон хөнжил нөмөрсөн шөнийн тэнгэр үзэгдэнэ. Сургуулийн нутаг дэвсгэрийг түнэр харанхуй бүчин авч, гэрэлтэй цонх болон замын гэрэлнүүд энд тэнд хэсэг бусаг газрыг л гэрэлтүүлэх аж. Салхи хүүгэн исгэрч модод сэрчигнэн шуугихаас ондоогоор эль хуль аниргүйг эвдэх зүйл байсангүй. Дотуур байр энэ тэр гэсэн нүсэр тогтолцоо байгаагүй бол энд сурах үнэндээ таатай байж мэдэх л юм. Миний сурдаг сургууль (сурдаг гэсэн нэр төдий л дөө) Токио хотын төвд байдаг тул бүтэн өдрийн турш ер бусын их чимээ шуугиантай байдаг билээ.
Би Азакагаас түрүүлэн өрөөнд орж, урин дуудах дээд талын орон дээр гарч суусан юм. Азака хойноос орж ирж, хаалга түгжчихээд үсээ намируулан над руу эргэв. Тэр түгшсэн янзтай болжээ. Над руу хуруугаараа чичиж:
-Шики, чи надаас юм нуусан гэв.
-Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Бас шударга байвал яасан юм? Чамд ч гэсэн надад хэлээгүй зүйл байгаа биз дээ?
-Тэнэг ээ, би эд зүйл хэлсэн юм. Яршиг удалгүйхэн шиг хоолны өрөөнөөс хулгайлсан хутгаа надад өгөөдөх гэж Азака ердийн цухалдсан бус заналхийлсэн өнгөөр хэлэв.
Би мэл гайхав. Би үнэхээр хоолны өрөөнөөс талхны хутга хулгайлж, ханцуйндаа нуусан байлаа. Азака шиг хүн хүртэл анзаарчихсан байхыг бодоход нэг бол хутга дэндүү том байсан, эсвэл би зэвсэг нуух чадвараа алдсан бололтой. Үнэндээ 11-р сард олж авсан илдээрээ дэндүү их тоглосны гайгаар чадвар минь мохсон байх бүрэн боломжтой л доо.
-За боль доо, ир гэчихээр юм байхгүй шүү дээ гэж би эсэргүүцэв. Гэвч энэ нь Азакад чухал санагдсангүй бололтой, ор руу ойртлоо.
-Тэр хамаагүй. Чиний гарт байгаа юм болгон үхлийн зэвсэг болдог. Намайг байгаа цагт сургууль дээр ямар ч санамсаргүй үхэл тохиох ёсгүй.
-Энд хэдийн аллага болсныг тооцож үзвэл чи тун тааруухан ажиллаж байгаа юм байна даа.
-Осол, аллага хоёр чинь ялгаатай зүйл. Хангалттай. Хутгаа өгөөдөх. Хөлдүү толгой чинь ойлгох хүртэл би ирсэн зорилгоо хичнээн удаа давтаж хэлэх ёстой юм?
-Одоо болтол тулалдалгүйгээр эндээс мултарна гэж бодсон хэвээр байгаа бол чи миний санаснаас ч тэнэг юм хэмээгээд би Азакад хутгаа өгөх шинж өчүүхэн ч үзүүлсэнгүй тул тэр миний ор руу мацлаа.
Би огтхон ч тоглоогүй байлаа. Бас хутгыг зүгээр ч нэг хулгайлсангүй. Би Азакад нэг шидэт дагина устгасан гэж хэлсэн боловч хатгуулсан гэдгээ хэлээгүй байв. Энэ нь Ожи Мисаяад миний дурсамжийг онгичиход хангалттай байсан үгүйг хэлж мэдэхгүй ч, надад дахин тийм явдал гаргуулах бодол огт байсангүй. Дээрээс нь хутга баячуудын сургуулийнх гэхэд хүртэл тун нарийн чамин хийцтэй байсан учраас эндээс авч гардаг л юм бол цуглуулганы минь чимэг болох байв.
Азака хоёр давхрын орны минь толгойд байх шатан дээр зогсоод:
-Чи үнэхээр өгөхгүй юу? гэж асуув.
-Би чамд бух шиг зөрүүд гэдгийг чинь хэлж байсан билүү? Тийм ч сэтгэл татам чанар биш шүү. Ийм болохоор л Микияа чамтай уулзах амлалтаа зөрчдөг юм шүү дээ. Жишээ нь саяын шинэ жил байна.
Азака байж ядан нүүрээ үрчийлгэлээ. Би түүний эмзэг газрыг олоод хатгачихсан бололтой.
-За яах вэ, би тэртэй тэргүй ингэх гэж удаан хүлээсэн юм гэчихээд тэр над руу хамаг хүчээрээ үсрэн ирлээ. Би түүний эрчинд шидэгдэн сууж байсан газраа хойш унаж, Азака миний дээр гарч ирэв. Тэр итгэмээргүй их хүчээр намайг доош дарж, ханцуйн дахь хутга руу гараа сунгалаа.
Азака бол халуун цочмог охин. Түүнийг галзууртал нь уурлуулбал шархдаж, гарах гарцгүй болсон баавгайтай адил болно. Түүнийг хэл амаараа ятгаад бодлыг нь өөрчилж чадахгүй тул би энэ тэнэг явдлыг дуусгахын тулд аргагүйн эрхэнд ханцуйнаасаа хүслэнт хутгыг гарган ирж түүнд өгөв. Хутгыг авмагцаа тэр орноос буун, ширээ рүүгээ явж, харин би хэвтсээр үлдлээ.
-Ямар муухай бух шиг хүчтэй юм бэ? Гар хөхөрчихлөө байна. Энд чамд ямар хоол өгдөг юм бэ, стеройд юм биш биз?
-Талх, ногоотой ердийн л хоол. Баярлалаа гэж тэр даажинтайгаар хэлээд хутгыг ширээнийхээ шургуулганд хийж, цоожилсон эсэхээ нягтлан шалгав. Би дээш өндийн түрүүчийнхээ байрлалаар суугаад Азакаг араас нь ширтлээ. Амаа хамхиад суух нь зөв байсан ч, би дуугүй байж чадсангүй.
-Би чамайг ийм хүчтэй гэж мэдсэнгүй. Цаг нь ирэхэд Микияаг орноос өндийлгөхгүй байж чадах л юм байна.
Намайг үгээ хэлж гүйцэв үү, үгүй юу Азака чавга шиг улайв. Үнэнийг хэлэхэд тэр цаашаа харж байсан учраас би царайг нь яг ч харсангүй. Гэхдээ чих нь ув улаан болчихсон нь харагдаж байсан юм.
-Айн, ю...у гэж тэр ээрэн түгдчээд, үгээ гүйцээлгүй чимээгүй болж, над руу эргэлээ. Тээр, нүүр нь улайсан гэж бүр мэдээд байсан юм аа.
-Чи сая юу гэчихэв?
-Юу ч биш. Ямар ч байсан надад чухал юм биш.
Тэр миний дүйвүүлэн сатааруулах оролдлогыг тоосонгүй, над руу цоо ширтэж, би ч түүний мэнчийж улайсан нүүрийг ширтлээ. Цагийн зүү зуунтаа дуугарах шиг санагдах үед Азака сая амьсгаа авч, урамгүйхэн санаа алдав.
-Чи мэддэг юм бий вий.
Тэр миний хариултыг хүлээх зуураа амьсгаагаа түгжчих шиг санагдлаа.
-Түрүүлж мэдсэн хүн нь би биш гэдгийг л хэлье. Гэхдээ зоволтгүй, Микияа юу ч мэдэхгүй.
Азака уужирч, амьсгаа авав. Би үнэн хэлсэн байлаа. Анх уулзахдаа Азакаг нэвт шувт харсан хүн нь би биш ШИКИ байсан юм. Ингээд л түүгээр дамжуулан Шики ч бас мэддэг болсон хэрэг. ШИКИ байгаагүй бол би ч мэдэхгүй л байх байсан. Учир нь Азака Микияагийн хажууд ихэд болгоомжтой биеэ авч явдаг, эзгүйд нь ч Микияагийн талаар үг унагах нь ховор. Тэр бүү хэл намайг ахад нь хичнээн муу нөлөө үзүүлж байгаа тухай биш л бол түүний тухай яриа гарвал сэдвийг өөр тийш нь хазайлгадаг юм.
Азака биеэ хүчлэн барьж, ердийн байдалдаа эргэн ороод над руу дахин харлаа.
-Надад уур чинь хүрэхгүй байна уу?
Би яагаад уурлах ёстойгоо ойлгосонгүй. Ямартай ч уурлаагүй тул толгой сэгсэрч орхитол тэр будилсан төрхтэй болчихов.
Байзаарай, бид Микияагийн тухай ярьж байгаа биз дээ? Гэхдээ тэр миний юу биш шүү дээ.
Миний юу биш гэж?
Би энэ бодлоо толгойноосоо авч хаяхын тулд аманд орсноо асуулаа.
-Та хоёр чинь ах дүү биз дээ? Яагаад ийм болчихсон юм?
Харамсалтай нь би хамгийн аюултай сэдвийг хөндөж орхисноо өөрөө ч мэдсэнгүй. Тэр хэдийгээр тайван байдлаа алдаагүй ч, нүдээ эргэлдүүлэн бодлогоширлоо.
-Учир нь ... Учир нь би онцгой байх дуртай. Бүр тодруулбал намайг эсэргүүцэн түлхэх, хориотой зүйлд дуртай. Тэгээд л Микияаг сонгосон. Тэр... Тэр миний сэтгэлд ижил хариу өгөхгүй... өгч чадахгүй. Магадгүй тэр нь ч надад дээр санагддаг байх. Би азтай байгаа биз? Би үргэлж хайртай хүнийхээ дэргэд байх болно шүү дээ.
Миний инээд хүрэв. Азакагаас болсонгүй, ердөө л хачин сонин хүмүүс бүгд Микияад талтай байх юм гэсэн итгэхэд бэрх хэрнэ голыг нь олсон бодолдоо инээд хүрч байлаа.
-Өвчтэй амьтан.
-Өөрийгөө хэл.
Бид хоёул бэлэн түргэн бас бүдүүлэг үг солилцсоноо мэдэж байсан ч, хэдэн хором хэн нь ч юу ч хэлэлгүй чимээгүй болов. Дараа нь тэр инээмсэглэж, би ч бас инээмсэглэлээ. Ийм байдлаар бид энэ сэдвийг хаахаар үг дуугүйхэн тохиролцож, унтахаар хэвтэцгээв.

Азака дэр толгой нийлэв үү, үгүй юу нам унтаад өгсөн тул маргааш түүний өмнө мөрдлөгтэй холбоотой ажил овоорч байгаа нь эргэлзээгүй болов. Харин шар шувуу аятай шөнийн цагаар сэргэг байдаг минь сургуулийн цагийн хуваарьтай харшилдах надад хүссэн үедээ унтах амаргүй байлаа. Би удтал сэрүүн байж, ханын цагны зүү хоёр цагийн турш чаг чагхийхийг чагнан, дэмий л орны эсрэг талын цонхоор гадагш гөлрөн байв. Сургуулийн нутаг дэвсгэрт ёлтойж асан хэдхэн үнэт гэрэл бүгд унтарчээ. Цаана нь сарны туяа ч өтгөн шигүү навчсыг нь нэвтэлж үл чадах гүн харанхуй ой үзэгдэнэ. Тэр сарниахын аргагүй битүү нам гүмд хүндээр дарагджээ.
Би аль болох чимээ гаргахгүйг хичээн, зүүн ханцуйндаа гараа шургуулав. Азака намайг хоолны танхимаас хоёр хутга хулгайлсныг мэдээгүй юм. Би хутгаа ханцуйнаасаа сугалан гаргаж ирээд толгой дээрээ өргөвөл цонхны цаанаас тусах өчүүхэн гэрэлд гялалзлаа. Би энэ хутгыг хэрэгтэй үед хэрэглэж, Азакагийн авсныг дурсгал болгон авч харихаар төлөвлөсөн байсан юм. Хэдийгээр хутгыг сэвтээх шаардлага гарахгүй байхыг би хүсч байсан ч, ингэж найдах хэрэггүй болсныг ойлгож байлаа.
Би дахин цонх руу эргэж, ойн зүг харав. Гэтэл Рейн сургуулийн түнэр харанхуйд бяцхан гэрэлнүүд гэрэлт цох адил нисэлдэж байх нь тэр.
-Өнөө шөнө бүгд л завгүй байгаа юм шив.
Тэд багаар бодоход арав, хориулаа байгаа бололтой. Би урд шөнө ч бас ийм зүйл харсан боловч ердөө ганц хоёрхон байсан тул зөв харсан эсэхдээ эргэлзээд өнгөрсөн билээ. Гэвч одоо тэднийг шидэт дагина гэдэгтэй маргах аргагүй болсны дээр өнөөдрийн байдал нь сэжиг бүхий байв. Магадгүй өдөр Азакад тохиолдсон явдлаас үүдэлтэй байж болох юм. Эднийг удирдаж байгаа шидтэн төлөвлөгөөгөө түргэвчлэхээс өөр аргагүй болжээ. Цонхоор тусах сарны бүдэгхэн туяа хутганы ирэн дээр буун гялалзаж, би:
-Чамайг тун удахгүй туршиж үзэмз гэж шивнэлээ. Би Рейнд сүүлчийн шөнөө өнгөрөөж байгаадаа итгэлтэй байв. Болох ёстой бүхэн маргааш өрнөх нь тодорхой.


Last edited by zolushka_717 on Aug.07.17 6:13 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.08.17 12:49 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
Хоосролын тэмдэглэл V

1-р сарын 6. Лхагва гариг.
Сүүлийн хэдэн өдөр тэнгэрийн байдлыг урьдчилан таамаглахад хэцүү байсангүй, өглөө нь бүрхэж, шөнөдөө цэлмэж байв. Өнөө өглөө ч мөн ялгаа байсангүй, ойрын үед ч энэ чигээрээ байх төлөвтэй байлаа.
Би сэрэнгүүтээ хамгийн түрүүнд цаг харж:
-7:30 гэж согтуу хүн шиг бувтнав. Би бүтэн цаг илүү унтаж орхисондоо итгэж ч чадсангүй. Шалавхан орноосоо буун, унтлагын хувцсаа тайлж, дүрэмт хувцсаа углаад, үсээ самнаж, эцэст нь дээд талын орон дээр унтаж байгаа Шикиг сэрээх гэж үзэв.
Би түүнийг дахин дахин дуудсан ч, нэмэр болсонгүй. Тэр татав ч хийсэнгүй. Миний дараа, тийм орой унтсан нь өөрийнх нь л буруу. Гэтэл оройтож унтсан хэрнээ дүрэмт хувцсаа тайлж, унтлагын хувцас өмсөх цаг гаргаагүй байхдаа яах вэ дээ. Гэхдээ тэр халуун, хүйтний талаар хэзээ ч гомдоллож байгаагүй учраас энэ нь түүнд асуудал болоогүй биз ээ.
Тэр битүү нөмөрсөн хөнжил дотроо хэдэн хором шүдээ хавирав. Ядаргаатай гэдэг нь. Гэсэн ч бусдаар огт хөдөлсөнгүй, таг дугжирсаар байсан тул би Шикиг сэрээх гэхээ больж, бууж өгөв. Бидний ажиглалт хийх даалгаварт өөрчлөлт ороогүй байгаа билээ. Ожи Мисаяатай тулгарсан нь шаардлагагүй явдал байсны дээр хэрэгтний хэн болохыг мэдсэн ч, бидэнд түүнийг устгах эсвэл барьж авах хэрэг байсангүй. Тэгээд ч би Ожи Мисаяаг дотуур байранд байгаа гэж бодохгүй байлаа. Өчигдөр үдэш болохын өмнөхөн би тэрний хаана байж болох талаар сураглаж үзэхэд, өглөө нь өвлийн амралтаараа гэртээ харих өргөдөл өгсөн байсан юм. Өөрөөр хэлбэл сургуулийн зүгээс түүнийг Рейнд байхгүй (гэхдээ багаар бодоход биднийг уулзах хүртэл энэ нь худлаа байсан л даа) гэж тооцож байгаа гэсэн үг. Хэрэв тэрний толгой гайгүй ажилладаг бол өргөдлийнхөө дагуу гэртээ харьж, Шики бид хоёртой дахин таарах оролдлого хийхгүй байсан нь дээр юм.
Гэсэн ч тэр энд ямар нэг хийх ёстой гэж үзэж байгаагийн зэрэгцээ яагаад ч юм эвлэрэх гэсэн оролдлогыг минь, надад ухрах зөвшөөрөл олгосон сүүлчийн боломжоо үл хэрэгсэн дахин нэг удаа хөдлөх юм шиг санагдаж байв. Тэрнийг өнөөдөр гэнэт гарч ирээд бидэн рүү дайрна гэж төсөөлөхөд бэрх боловч гурав бол азтай тоо шүү дээ. Тиймээс юмыг яаж мэдэх вэ гэсэндээ би Шидийг минь долгионжуулагч саламандер гүрвэлийн арьсан бээлийгээ халааслаад өрөөнөөс гарлаа.
Хонгил чөмөг царцаам хүйтэн байсан тул би биеийнхээ дулааныг алдахгүйн тулд зогсолтгүй хөдлөхөөс өөр аргагүй болов. Би 10г ангийн зарим нэг сурагчдын өрөөгөөр очсон боловч ихэнх нь гараад явчихсан байлаа. Миний уулзсан хэд надад тус болж чадсангүй. Тэдний дийлэнх нь надаас бултан зайлж, харц мөргөлдөхгүйг хичээцгээн, унтаа мэт байдалтай байсан юм. Надтай ярилцахаас огцом татгалзаж байгаагүй бол би тэднийг ямар нэг нойрсуулах эм уусан гэж итгэхэд бэлэн байлаа. Тэдний харц гэнэтхэн л айдас, зэвүүцлээр солигдож орхино. Шики надтай хамт байж, тэдний дайсагналыг номхруулан дарж байсан бол муугүй л байх байж. Гэсэн ч ганцаараа байхдаа тэдэнтэй ярилцах аргагүй болсон тул би мухардаж, оролдлогоо хэсэгтээ хойшлуулах шийд гаргав.
Би дотуур байрнаас гарч, сургуулийн төв байр руу очоод багш нарыг шалгаасан боловч тэд найрсаг байсныхаа хэрээр мөн л нэмэр болсонгүй. Надад хайран цагаа гарзадсан юм шиг санагдаж, би өрөө рүүгээ буцаж, Шикитэй уулзаад өмнө олсон мэдээллүүдээ дахин нягтлахаар шийдэв.
Шики нөгөө л янзаараа унтаж байлаа. Түүний зовхи хөдлөх шиг болсонд би сэрлээ гэж горьдсон ч, хэдэн хором хүлээгээд зүүдэлж байгааг нь ойлгов. Миний урам хугарч, би ширээнийхээ ард суугаад бодож гарлаа.
Өчигдөр эмнэлгийн бичиг баримтыг хичээнгүйлэн онгичиж, Тачибана Каоригийн тухай олж авсан мэдээлэл минь хайгуулын замыг гэрэлтүүлэх шиг болсон юм. 10г ангийн биеийн тамирын хичээл ихэвчлэн аялал маягаар ордог байжээ. Гэвч энэ тийм ч чухал байсангүй. Манай сургуульд энэ нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд сувилагч ч бас тэгж хэлсэн. Харин хамгийн чухал мэдээллийг би аялалын өдрүүдийг түүний эрүүл мэндийн бүртгэлтэй харьцуулахдаа олж авсан байв.
Бусад сургуульд ямар байдгийг мэдэхгүй ч, Рейн сурагчдын биеийн байдлын талаар чухал мэдээлэл өгдөг учраас сарын тэмдэг ирсэн хугацааг бүртгэдэг юм. Тэр сарын тэмдэг ирсэн үеэрээ аялалаас чөлөөлөгддөг байсан ч, сүүлийн үед ингэхээ больсныг би олж мэдээд сувилагчаас тодруулахад тэр Тачибанаг сарын тэмдэг нь хугацаанаасаа хоцорч байна гэж ярьж байсныг сайн санаж байлаа. Түүгээр ч зогсохгүй хэт их дарамтанд орсноос болж Тачибанагийн сарын тэмдэг хоцорсон гэж намайг тайвшруулахыг оролдсон боловч сувилагч түүний нөхцөл байдлын талаар юу ч мэдэхгүй шүү дээ.
Түүний сарын тэмдэг хугацаанаасаа хоцорсон нь үнэн ч байж болно. Гэвч тэр дараа сард нь нас барсан болохоор баттай дүгнэлт гаргахад эрт байлаа. 10-р сард түүний сарын тэмдэг огт ирээгүй ч юм билүү. Хэрэв үнэн бол үүний ардах хамгийн боломжит шалтгаан нь мэдээж жирэмслэлт.
Эхлээд сарын тэмдэг нь ирэхээ больж, дараа нь хэвлий дотор нь ямар нэг зүйл өдөр ирэх тусам мэдрэгдэх болсон байж таарна. 9-өөс 11-р сарын хооронд түүний сэтгэл санаа авах юмгүй болоо биз ээ. Учир нь Рейн охидын сургуульд бие давхар болох нь аллагаас аймшигтай нүгэлд тооцогддог. Жирэмсэн болно гэдэг чинь удирдлагын зөвшөөрөлгүйгээр сургуулийн нутаг дэвсгэрээс дураараа гарч, хотод очоод, ямар нэг шалтгааны улмаас хүнтэй унтсан гэсэн үг шүү дээ. Ийм зүйл захирал болон гэлэнмаа нарын чихэнд хүрвэл тэд ухаан алдаж унацгаах нь лав. Мэдээж бас хатуу чанд, хуучинсаг католик үзэлтэй Каоригийн эцэг эх түүнийг хэзээ ч өршөөхгүй нь ойлгомжтой.
Тэр гарах гарцгүй болжээ. Үр хөндүүлэхийн тулд эмнэлэгт очих хэрэгтэй болно. Харин эмнэлэг эцэг эх болон сургуульд мэдэгдэх нь гарцаагүй. Тэрнийг эмчлэх зөвшөөрөлгүй, хууль бус эмч нэгийг ч мэддэггүй байсан гэдэгт би мөрий тавихад ч бэлэн байна. Мэддэг байлаа ч, Тачибана тийм хүнд өөрийгөө даатгах нь юу л бол. Тиймээс тэр гэдэс нь бусдын нүдэнд өртөтлөө томрохоос айн, хэдэн долоо хоногийн турш цаазаар авахуулах ялаа хүлээж буй гэмт хэрэгтэн шиг амьдарчээ.
Гэвч Ожи Мисаяа Тачибанагийн талаар үнэн ярьсан бол уламжлалт католик шашныг сүсэглэн дагадаг охин хэн нэгэнтэй тийм харилцаа үүсгэсэн гэхэд итгэмээргүй санагдаж байв.
-Тэгвэл хүчирхийлсэн юм болов уу? Хидэо Хаяама байхаас зайлахгүй гэж би шивнэв. Өөр хэн байх вэ дээ? Тэгээд ч бүх юм тохирч байна. Тэр Тачибана Каориг хүчирхийлээд, хөл хүнд болсныг нь мэдмэгцээ нотолгоог устгахын тулд дотуур байранд осол юм шиг харагдуулахаар гал тавьж, түүнийг хөнөөсөн байж болох уу? Нэлээд бүдүүлэг таамаг ч гэлээ, тэр тэгж чадахаар хүн юм шиг санагдаж байв.
Бас өөр нэг зүйл бий. Сувилагч Тачибана Каориг тун их дарамтанд орсон байсан гэж хэлсэн. Үүнийг орхигдуулж болохгүй гэж би бодож байв. Надад 10г анги ямар нэг юм нуугаад байгаа юм шиг санагдаж байсны дээр эл бодол минь Конно Фүмиотой ярилцах үед баттай болж лавширсан билээ.
-Тэрнийг гадуурхаж байж гэж би зовнингуй шивнэв. Ийм байх бүрэн боломжтой. Тэр анги дотроо сурлагаараа толгой цохьдог байсны сацуу бусад шиг шилжиж бус Рейн дунд сургуулиас дэвшин суралцсан цорын ганц сурагч. Гадуурхал иймэрхүү шалтгаанаас л улбаалдаг шүү дээ. Тэгвэл ангийн дарга нь яасан байж таарах вэ? Конно Фүмио тийм явдлыг хэрхэвч зөвшөөрөхгүйн зэрэгцээ нүдээ аниад хажуугаараа өнгөрүүлэх хүн ч биш юм шиг л байсан даа. Түүнд Тачабинагийн хүнд хэцүү байдлыг тоохгүй өнгөрөх шаардлага тулгарсан бол тэр нь тун ноцтой шалтгаан байсан байж таараа.
-Ангийнхан нь бүгд хөл хүнд болсныг нь мэдсэн байж болох юм.
Ийм шалтгаан хангалттай. Конно Фүмио үүнээс болоод бүхнийг үл тоомсорлож чадна. Харин Тачибанагийн хувьд, хөөрхий охин дэмжлэг үзүүлэх ёстой гэлэнмаа нарт ч ам ангайж чадаагүй. Энэ бүхэн нийлээд амиа егүүтгэх шалтгаан болж чадна. Харин 10г ангийн хувьд тэд хар нууцаа хамгаалан, сургууль дээр нэг ч үг гадагш алдахгүйг хичээж байж.
-Гэхдээ нэг л юм дутаад байна даа гэж би шивнэлээ. Гэвч юу гэдгийг нь би мэдэхгүй байв. Хэсэг бусаг, жижиг сажиг мэдээллийг зөн совингоороо баяжуулж суух амархан боловч бат итгэлтэй, эцсийн хэмжээний дүгнэлт гаргана гэдэг огт өөр хэрэг. Үүнийг Микияа сайн хийдэг байв. Багаар бодоход тэр мөрдөгч нар шиг яаж мэдээлэл цуглуулахаа мэддэг, бас бусдыг яриулж чаддаг юм. Түүнтэй харьцуулахад би ердөө л баримтанд тулгуурлан, элдэв янзын санаа дэвшүүлж суугаагаас цаашгүй.
Би боломжтой гэсэн ганц шалтгаар дэвшүүлсэн санаа болгон нь үргэлж зөв байж таардаг адал явдалт зохиолын дүрүүдийг үзэж чаддаггүй байв. Тэднийг жирийн хүнээс илүү юм шиг бичиж, үргэлж сул дорой, урагшгүй мэтээр дүрслэгддэг мөрдөгч нараас дээгүүрт тавьдаг ч, бодит байдал эсрэгээрээ байдаг билээ. Би цагдаа нар яаж ажилладгийг мэддэг байв. Миний үеэл ах Дайсүкэ тэдний нэг болохоор би хангалттай олон зүйл сонсож дуулсан юм. Мөрдөгч нар бүхэл бүтэн элсэн цөлөөс ганцхан жижигхэн эрдэнийн чулуу олж авахаар махран зүтгэдэг бөгөөд олсныхоо дараа чулуунд агуулагдах өөрсдийнхөө мэдэхгүй өнгөрсөн нууцыг нь тайлж, хэлбэр оруулан засч янзалдаг. Амьдрал дээр энэ үйл явц хэдэн сар, тэр ч байтугай хэдэн жилийн нөр их хөдөлмөр шаардана. Харин номон дээрхи мөрдөгч нар миний л мэдэхийн элсэн цөл, эрдэнийн чулууг алгасч, шуудхан дүгнэлт хийж орхино. Дэлхийн өнцөг булан бүрийн мөрдөн байцаагч нар үхсэн хүнийг яриулахыг чармайн, олж болох бүхий л сэжүүрийнхээ араас нойр хоолоо умартан хөөцөлддөг бол уран зохиолын мөрдөгч нар гэнэт төрсөн зөн зовиндоо хөтлөгдөн, үүнийхээ үнэн гэдгийг нотлохоор шаргуу зүтгэж байдаг. Харин ийм хүн бодитоор оршдог бол тэд хэний ч ойлгохгүй таамаглал дотроо үргэлж ганцаар амьдрах байсан даа.
Гэвч егөөтэй нь би яг ийм байдалд орчихоод байв. Надад Дайсүкэ шиг хэдэн сарын турш ажиллах айвуу тайвуу хугацаа ч байсангүй, түүн шиг мэдээллийн эх сурвалж ч байсангүй. Би үзэн яддаг дүрийнхээ байр суурин дээр наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацаж орхисондоо хэлж баршгүй ихээр гашуудаж байв.
Би арга мухардсанаа ойлгон хүндээр санаа алдаад, сандлынхаа түшлэгийг лагхийтэл налж, ханын цаг руу хяламхийлээ. Бага үд болжээ. Цонхны цаадхи тэнгэр зөрүүдэлсэн хэвээр, үүлэрхэг байлаа. Үүл дахиад жаахан бараантах л юм бол бороо орох нь гарцаагүй.
Гэтэл намайг бодолдоо төөрөн сууж байтал хаалга тогших нь дуулдаж, дараа нь:
-Кокуто-сан, дотор байна уу? гэх гэлэнмаагийн хоолой сонстов.
-Тийм ээ, байна. Ямар нэгэн юм болоо юу? гэж би хаалга нээх зуураа асуулаа.
-Ах чинь залгаж байна.
Би гэлэнмаагийн хэлэхийг дуулмагцаа түргэхэн өршөөл хүсээд хүлээлгийн танхимын зүг хамаг хурдаараа алхлаа. Намайг ирэхэд хүлээлгийн танхим хүнгүй байсанд би дотроо талархаад, харилцуурыг авав.
-Байна уу? гэж би тэсч ядсан байртай дуугарав.
-Байна. Шики юу?
Миний царай хүрлийн барайсныг тэр харж чадахгүй нь сайн хэрэг.
-Харамсалтай нь Шики сэрээгүй байна. Чи хаа байсан Рейн сургууль руу хэрэг зориг болгон залгасан нь найз охинтойгоо л ярих гэснийх үү? гэж би хүйтнээр хэлэв. Харилцуурын нөгөө үзүүрт Микияагийн хоолойгоо засах нь сонстлоо.
-Би тэгж хэлээгүй шүү дээ. Наана чинь юу болж байгааг мэдэх гээд л залгасан юм.
-Санаа зовох шаардлагагүй. Би чамд иймэрхүү хэрэгт оролцох хэрэггүй гэж хэлсэн дээ гэж би асуулт асууж байгаа юм шиг дуугаа үл ялиг өндөрсгөн хэлэв.
-Дахиад л эхэллээ гэж тэр намайг ингэж хэлэхийг мэдсэн янзаар дуугараад:
-Би хүссэндээ оролцож байгаа юм биш шүү дээ. Тэгээд ч би Шики та хоёрын шигдчихээд байгаа намгийн хажуугаар тоохгүй өнгөрч болохгүй биз дээ? хэмээв.
Би шуудхан тийм гэж хариулмаар байсан ч, хэтэрхий бүдүүлэг загнасан болох тул хэлээ хазлаа.
-За за, ойлголоо. Яах гэж залгасан юм дээ? Шики бид хоёрын хэнтэй нь ярих юм?
-Би Шикигийн гуйлтыг биелүүлж байгаа ч, чамд хэлсэн нь дээр гэж бодож байна. Би Хидэо Хаяама, Курогири Сацүки нарын талаар зарим нэг юм олсон. Сонсмоор байна уу?
Юу? Шики надад энэ талаар юу ч хэлээгүй дээ. Зөв алхам биш байвал Шикиг эхлээд надтай зөвлөлдөөгүйнх нь төлөө сургаад өгнө өө, гайгүй. Гэхдээ...
-Тийм бий вий. Шики гуйсан юм бий? Чамаар аюултай юм хийлгэхгүй гэж амласан мөртлөө шүү дээ. Тэрнийг юу ч ойлгоогүй гэж бүр мэдээд байсан юм аа. Чамд ийм аюултай даалгавар өгсөн юм чинь чиний сайн байх үгүй нь тэрэнд огт хамаагүй нь ойлгомжтой байна. Чи тэрнээс салах тухай бодож эхэлсэн нь дээр байх.
Би өөрөө ч амнаасаа унагасан үгэндээ гайхлаа. Гэвч миний бодсон ёсоор Микияа огтхон ч цочирдсонгүй, тэр ч байтугай инээд алдах нь тэр.
-Үгүй дээ, Азака. Тэр ердөө л тун ...содон байдлаар сэтгэл зовсноо илэрхийлдэг юм байхгүй юу.
Харилцуурын нөгөө үзүүр дэх хоолой тун тааламжтай сонсогдох тул би түүнийг юунаас болж ингэтэл баярласныг нь гайхахад хүрэв.
-За юутай ч, Шикигийн сурагласан хоёр хүний талаар бичсэн цаасаа гаргаадахъя.
Надад хуудас эргүүлэх чимээ сонсогдов. Дуунаас нь үзэхэд нэлээд зузаан цаас бололтой. Микияаг мэдэхийн хувьд тэр мэдээллүүдээ сайтар цэгцэлж, замбараатайгаар дарааллуулаа биз ээ. Түүнийг завгүй байх хоорондуур би ам хуурай байсангүй.
-Чи хаана байгаа юм бэ?
-Токо-сангийн ажил дээр. Тэр эзгүй байна л даа. Дайсүкэтэй уулзана гэсэн. Харин би энд манаачийн үүрэг гүйцэтгээд л сууж байна гэж тэр баргар өгүүлэв.
-Байзаарай, манай үеэл Дайсүкэ юу?
-Хүүе, жаахан аяар гэм. Тийм ээ, тийм, мөн.
Акими Дайсүкэ бол аавын маань дүү, бид хоёрын авга ах байлаа. Гэвч тэр ах дүү нараасаа хамгийн бага нь, бидэнтэй ойролцоо насных болохоор тоглоомоор үеэл гэж дуудсаар сурчихсан юм. Тэр Микияатай тун дотно учраас мэдэхгүй хүн харвал тэднийг төрсөн ах дүү гэж бодохоор байдаг билээ.
-Токо-сан түүнийг таньдаг болж таарсан гэж Микияа тайлбарлаад:
-Шинэ жилээр уулзах үеэрээ би Дайсүкэд хаана ажилладгаа хэлсэн юм. Гэтэл тэр Аозаки Токогийн ажил байна шүү дээ гэж дуу алдсан. Тэгээд л тэр. Тэр хоёр болзоонд явсан байх. Токо-сан Кокутогийн үеэл ахын саналд яаж татгалзаж болох билээ гэсэн шуу юм яриад намайг хаяад явчихсан гэж хүүрнэв.
Надад энэ бүхэн нэг л таалагдахгүй байлаа. Микияа хүртэл гонсгор дуулдаж байв. Тэгэхээр Дайсүкэ энэ бүх хугацааны туршид Токо-сангийн Токио хотын цагдаагийн ерөнхий газар дахь нүд чих нь болж байжээ. Гэвч сайтар бодоод үзвэл Дайсүкэгийн хувьд гайхаад байх зүйл байсангүй. Тэр нийт цагдаагийн ерөнхий газрынхан дотор хүртэл мөрдлөг болон эргүүлийн тал дээр арвин их туршлагатай, гудамжинд холбоо хэлхээ ихтэйд тооцогддог гэмт хэргийн хэлтсийн нэгдүгээр салааны энгийн хувцастай мөрдөгчдийн нэг. Салаан дотроо ч Дайсүкэ ихээхэн авьяаслаг нэгэн гэж үнэлэгддэгийн зэрэгцээ зөрүүд дураараа, эрх мэдлийн араас үл хөөцөлдөнө. Өөрөөр хэлбэл Токо-сангийн сүлбэлдэх хүн дүрээрээ мөн байлаа.
-Гэхдээ би үүнээс болж залгасан юм биш л дээ гээд Микияа үргэлжлүүлэн:
-Хаяама Хидэогийн талаар ярихаасаа өмнө чамайг түүнтэй уулзаж байсан эсэхийг асуумаар байна гэлээ. Би түүний хоолой санаа зовсон янзтай сонсогдож байгааг анзаарч, мэдэх гэсэн зүйлийг нь шуудхан ойлгов.
-Үгүй, огтхон ч үгүй. Би тэрний ямар хүн болохыг гадарлана.
Тэр уужран санаа алдаад, үл ялиг эргэлзсэний эцэст яриагаа эхлэв.
-За тэгэхээр ийм байна. Би Дайсүкэгээр дамжуулан сурталчилгааны дүүрэг дэх хэдэн зуучлагч нартай ярилцаж үзлээ. Тийм ч аятайхан юм олж дуулсангүй. Хаяама Хидэо хүмүүсээс мөнгө авч, сурагчдын биеийг үнэлүүлдэг байж. Тэднийг аялал гэсэн нэрэн доор ч юм уу сургуулиас авч гараад, ийм ажил хийлгэдэг байсан гэнэ.
Миний амьсгаа түргэсэв. Би олигтой юм олж дуулахгүйгээ мэдэж байсан ч, арай ч иймдээ тулна гэж бодоогүй байв. Гэсэн ч Микияа намайг сонссонгүй юу, эсвэл тоосонгүй юу, ямартай ч яриагаа үргэлжлүүллээ.
-Би тоо баримтыг нь барин тавин хэлж мэдэхгүй байгаа ч, хичнээн олон сурагч биеэ үнэлдгийг чи мэдэх байлгүй. Гэхдээ тэдэн дунд Рейний сурагч байна гэдэг өдрийн одтой л адил. Үүнийг ч тэр мэдэж байж. Ажлаа ч сайн гүйцэтгэдэг. Төлбөр өндөр байсан ч, харамлахаар хэмжээнд биш. Охидыг 2 долоо хоног тутам нэг удаа авч гардаг байсан гэнэ. Тооноос нь харахад хэдхэн сурагч л хааяадаа үлддэг байсан бололтой. Хаяама Хидэо тийм зоригтой юм уу, эсвэл болгоомжгүй юм уу, ямартай ч осолтой замаар явж байсан. Хотын төвд тэрнийг гял цал хувцасладаг, мөнгийг баруун солгойгүй цацдагаар нь нэг үе мэддэг байсан юм байна лээ. Гэвч явсаар байгаад якуза нарын эзэмшдэг нэг бааранд их хэмжээний өртэй болчихож. Мэдээж, цаадуул нь өрөө нэхэлгүй яах вэ. Тэгээд л сонголтгүй болж, Рейн сургуулийг удирддаг холбоо тасарсан ахдаа хандахаас аргагүй болж. Бодвол элдэв янзын шалтаг тоочиж, ахаасаа багшлуулж өгөхийг гуйгаа биз. Арга саам хэрэглэж байгаад хуурамч гэрчилгээтэй ч болж, эцэст нь санасандаа хүрсэн гэдэг нь ч эргэлзээгүй. Тэрэнд анхнаасаа сурагчдын биеийг үнэлүүлэх бодол байсан уу, эсвэл сүүлд нь тийм санаа төрсөн үгүйг мэдэхгүй ч, ямартай ч маш хурдан ажил хэрэгтээ орсон байна лээ. Рейн сургуулийн охид баян, чинээлэг гэр бүлээс гаралтай учраас овоо өндөр үнэ хүрдэг байж. Анхандаа нэг л сурагч биеэ үнэлдэг байсан ч, якуза нар тэрнийг дарамтлах болсноос хойш бүгдийг нь авч гардаг болсон. Хамгийн гол нь гэвэл иймэрхүү л юм байх шив дээ.
Үүний дараа Микияа надад биеэ үнэлдэг байсан сурагчдын нэрсийг, сургуулиас гарсан өдөр сарыг нь, бүр бүдүүн тойм ч гэсэн сургууль руу буцсан цагийг нь хүртэл хэлэв. Түүгээр ч зогсохгүй энэ явдалтай хамаатай якуза бүлэглэлийн талаар ч ганц нэг юм хэлж өглөө. Ийм мэдээлэл олох нь хичнээн хэцүү байсныг би мэдэж байв.
-Энэ бүхэн албан ёсны мэдүүлэг биш гэдэг нь харамсалтай. Нотолгоо болгон ашиглах боломжгүй. Яаж ашиглахаа чи мэд дээ гэж тэр сэтгэл дундуур хэллээ. Түүний зөв байв. Цагдаагийн газар ийм жижиг хэргийн төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй, дээрээс нь Микияагийн уулзсан цагдаа нарын хувьд ч энэ хэрэг тун шалихгүй зүйл байж таараа. Тачибана Каоригийн жирэмсэлсэн явдал хэргийг Рейн сургууль ч дараад өнгөрөхийн аргагүй том болгож байгаа ч, уялдаа холбоо дэндүү сул байгаагаас гадна, зарим сурагчдын эцэг эх мөрдөн шалгалтын хүчийг сааруулж, чимээгүй үхлээр үхүүлж чадахаар эрх мэдэлтэй (зарим нь бүр якуза нартай хамааралтай, санхүүжүүлэгч нь ч байж мэднэ) билээ.
-Уучлаарай, Азака гэж тэр гунигтай өчлөө. Дуулсан зүйлээсээ болоод би цочролоосоо гарч амжаагүй байсан ч, биеэ барьж:
-Зүгээр дээ гэж хариулж дөнгөв.
Гэвч нээн илрүүлсэн үнэн маань надад уул овоо шиг их асуудал үүсгээд байлаа. 10г ангийн хав дарж байсан нууц нь Тачибана Каоригийн амиа хорлолт биш, харин биеэ үнэлсэн явдал байж. Гэвч Хаяама Хидэо үүнийг ганцаар нууж хүчрэхгүй. Сурагчдын заримыг нь тэр хүчилсэн байж болох ч, охидын дунд дуртайдаа явсан, сургуулийн хатуу дэг журмыг эсэргүүцэгч нар ч бий. Тэд бусаддаа нөлөөлж, анги тэр чигээрээ нууцаа хадгалж, амаа хамхиж байсан биз. Охидод сургуулийн амьдралаас гаднах ертөнцийг үзэх боломж үгүй байсан бол Хаяама Хидэо тэдний гадагш гарах хаалганы цорын ганц түлхүүр байжээ.
Гэвч бүхий л асуудлын эх ундарга нь зөвхөн хүмүүс байсангүй. Сургуулийн хэтэрхий хатуу чанга дэг журам ч бас буруутай. Байгууламж гял цал гэгчийн өндөр ханаар битүү хүрээлэгдэж, дотор хамаарагдахгүй бүхнээс тусгаарлагддаг. Салхи ч нэвтэрч чадахгүй, хананы цаадхи дуу чимээ ч сонсогдохгүй. Цаг хугацаа яаралгүй, залхуутайгаар урсана. Энэ бүхнийг гадаад ертөнцөд орших бузар муухай бүхнээс хамгаалахаар бүтээсэн. Гэвч цагийн эрхэнд бүхий л битүүмжилсэн өрөөний агаар бүгширч, өмхийрдөг. Энд байдаг хүмүүс харгис хэрцгий гадаад ертөнцөөс хамгаалагдсан ямар нэг нууц газар байна гэж боддог ч, үнэн хэрэгтээ бодит байдлаас тусгаарлагдсан шоронд амьдарч байгаагаас өөрцгүй.
-Чухам юунаас болоод чи Тачибана Каоригийн талаар асуух болсон юм бэ? Чи тэрний дүнгээс авахуулаад л бүх зүйлийг нь мэдэхийг хүссэн байсан гэж би Микияагийн тал дээр тайлагдаагүй үлдсэн сүүлчийн нууцынхаа талаар асуув.
-11-р сарын түймэрт амиа алдсан охин уу? Токо-сангийн ажил дээр байхад чи надад дотуур байранд гал гарсан гэж хэлж байсан даа. 12-р сард миний ажил жаахан хөнгөрөөд, чөлөө заваараа би тэр талаар жаахан ухаж төнхөж үзсэн юм л даа. Ганц хоёр хүнээс жаахан сурсны эцэст Дайсүкэ надад Тачибана Каоригийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг олж өгсөн юм. Гэтэл үхлийн шалтгаан нь бодож байснаас эргэлзээтэй болж таарсан. Шүүх эмнэлгийн эмч түүний биеэс геройны тун хэтрүүлснээс болж нас барсан, галаас өмнө амиа алдсан байж магадгүй гэсэн шинж тэмдэг илрүүлсэн байна лээ. Гэвч алиныг нь ч нотолж чадаагүй. Хамгийн хачин нь түүнийг жирэмсэн байсан байх өндөр магадлалтай гэж үзсэн ч, биеийнх нь ихэнх хэсэг шатчихсан болохоор яг таг тодорхойлох боломжгүй байсан гэсэн. Гэхдээ тэрнийг санаатайгаар хөнөөхөөр гал руу оруулаагүйд бат итгэлтэй байна лээ. Тэр барилгын гүнд байсан учраас түүнийг аваачсан хүн галаас мултарч чадахааргүй байсан гэсэн. Харамсалтай юм шүү. Эхлээд хүчин, дараа нь жирэмслэлт. 16 настай охины үзэж туулах зүйл биш, тэр ч тэвчиж чадаагүй нь ойлгомжтой. Ердөө л таамаглал төдий юм шүү. Гэхдээ гал асахад бүгд л дотуур байрнаас гарсан байхад тэр л ганцаараа өрөөндөө үлдсэн. Тийм болохоор тэр өөрөө үхлийг сонгосон байж магадгүй л юм.
Тачибана Каоригийн хэрэг эцэстээ нэг юм хэлбэр дүрсээ олж эхэлсэн тул би өөрийн мэдэлгүй:
-Тийм шүү хэмээн цовоо гэгч нь дуугарч орхив.
-Тэрэнд амиа егүүтгэх шалтгаан байсан л байх. Гэхдээ яагаад зүгээр л үр хөндүүлчихэж болоогүй юм бол? Хаяамад хэлсэн бол тэр бодолцох л байсан шүү дээ.
-Мэдэхгүй юм гэж тэр хачирхсан янзтай хариулаад:
-Хэтэрхий жаахан болохоор тэр юм болов уу? Эсвэл яах учраа олоогүй юм болов уу? гэлээ.
-Магадгүй л юм гэж би огт өөр юм бодож байсан тул сунжруулан хэллээ. Тэр ангийнхныхаа ичгүүр шившгийн тэмдэг болж байсан учраас жирэмсэн болсноороо гадуурхагдаж байсан. Тэр үр хөндүүлээгүй тохиолдолд Хаяама Хидэо болон ангийнхны үхэн хатан нууцалдаг бяцхан нууцыг илчилж чадна. Гэхдээ нууцыг илчлэхийн тулд тэр заавал ам нээх шаардлага байгаагүй, цагийн эрхэнд аяндаа илрэх байсан. Тэгээд л тэд Хаяамагийн зааврыг хүлээлгүйгээр Каориг дарамталж эхэлсэн биз. Гэхдээ гэлэнмаа нарын анхаарлыг татаж мэдэх учраас бие махбодийн гэмтэл учруулаагүй нь лав. Тэгээд л гурван сарын турш тэр жигшүүр гутамшгаа биедээ тээн, ангийнхныхаа нүд үзүүрлэсэн харцан дор сэтгэл санааны тамлалыг үзжээ. Дараа нь цаашид тэсвэрлэхэд хэцүү болж, амиа хорлож.
-Ухаангүй гэдэг нь. Тэр үхэхэд бэлэн байсан юм чинь жирэмслэлт түүнд тийм дааж давшгүй хүнд санагдмааргүй юм. Хөөрхий... би зогисов.
-Үхээд өгөхийн төлөө л тэр их зүйлийг давж гарсан юм гэж үү? Тэр энд хүүхэд байхаасаа байсан хэрнээ, Хаяама шиг амьтанд ялагдах ч гэж дээ. Ямар гээч...
Би гэнэт юу ярьж байгаагаа ойлгож, сүүлийнхээ үгийг дуусгалгүй таслав. Би нүдээ аньж, нулимсаа цааш нь шингээхийг хичээн, гараа духан дээрээ тавилаа. Хүлээлгийн танхимд намайг харах хүн байхгүй байгаад би талархаад барсангүй.
-Ялагдах аа? Азака, чи юу яриад байна аа? Энэ чинь тоглоом биш, ялж ялагддаг тэмцээн ч биш. Тангараглаж байна би... гээд Микияа санаа алдав. Би гараа буулган, үсээ илбээд хана наллаа.
-Тэр амиа хорлосон байж магадгүй ч, ямар ч байсан чиний бодож байгаа шалтгаан, үр дүнгийн төлөө лав тэгээгүй гэж Микияа харамссан янзтай хэлэв. Би түүнийг надаас уу, эсвэл Тачибанагаас болж харамссан уу гэдгийг ялгаж чадсангүй. Би шүлсээ залгиж, асуулт тавихаасаа өмнө үгээ сайтар сонгон бодов.
-Яагаад тэгж хэлэх болов? Ангийнхан нь дэндүү хатуу хандсан учраас тэрнийг амиа хорлосон гэж чи бодохгүй байгаа юм уу? Түүн шиг арга мухардсан хүнд үхэлтэй тулж л зугтах зам харагдсан байх. Тиймээс л тэр амиа хорлосон, тийм биш гэж үү?
-Би чамайг ойлгоно гэж угаасаа бодоогүй л дээ гэж тэр хэллээ. Түүний үгнээс дахин нэг үг сонсогдож байв. Тэрний үг дөнгөж өчигдөрхөн Ожи Мисаяагийн надад хэлсэнтэй бараг ижил байлаа.
-Яагаад ойлгохгүй гэж?
-Тачибана Каори Рейнд хүүхэд байхаасаа сурсан, тийм биз? Тэр маш эртний, хуучинсаг католик шашинтан. Харин католик шашин амиа хорлолтыг маш хүндээр хүлээж авдаг. Амиа егүүтгэнэ гэдэг өөрт нь бэлэглэсэн амьдралыг үгүйсгээд зогсохгүй, авралд хүрэхэд зориулах ёстой амьдралыг үнэ цэнэгүй болгож байгаа хэрэг. Тэдний хувьд амиа хорлолт аллагаас ялгаагүй. Харин ийм католик шашныг үнэн сүсэглэдэг Тачибана Каоригийн хувьд амиа хорлох шалтгаан нь маш том байсан байх ёстой.
Микияагийн хэлэхийг сонсоод би балмагдаж, амьсгаа минь тасалдав. Би Каоригийн шашныг бараг мартчихсан байв. Буддизмын төрөх, үхэх, дахин төрөх гэсэн тойргоос ялгаатай нь католикчууд үхлийн дараа аврал бий гэдэгт итгэдэг. Мэдээж би үүнийг мэдэж байсан ч, өглөөний мөргөлд сүсэгтний хувиар биш алба гүйцэтгэгчийн ёсоор оролцдог надад энэ үг ердийн нэг гадаад үгнээс өөрцгүй байсан юм. Гэвч төрсөн цагаасаа эхлэн католик үзэл суртал, итгэл бишрэлд автсан Каори шиг нэгэнд амиа хорлолт гэдэг ухагдахуун үхэл өөрөөс нь ч илүү аймшигтай байсан байж таараа.
-Тэр шалтгаан нь тэгвэл юу юм бэ? гэж би асуув. Иймэрхүү асуултын хариултыг би бодож олж чадахгүй билээ. Микияа миний дайчин зан бусдыг ойлгох сэтгэлийг минь үгүй хийсэн гэж хэлэх дуртай. Гэвч тэр үүнийхээ дараа тоглосон юм гэж инээмсэглэн хэлдэг боловч жишээ нь саяынх шиг тохиолдолд түүний үг үнэн болохыг би ойлгодог байв.
-Наминчлал байж магадгүй юм. Тэр өөрийнхөө бас ангийнхныхаа нүглийг аваад 10г-ийн хилэнцийг үгүй хийхийн тулд өөрийгөө золиослосон. Ингэвэл бүгд биш тэр ганцаархнаа тамд унана. Тэр бүгдийн өмнөөс төлөөс төлөхийг оролдсон.
Би юу ч хэлсэнгүй, хэсэг зуур бид хоёул чимээгүй байлаа.
"Гэхдээ энэ нь ямар утгатайг чамайг ойлгоно гэж би бодохгүй байна" гэж Ожи Мисаяа хэлсэн. Түүний уур хилэн бодит, үнэн сэтгэлийнх байсан. Тэр хэнээс ч илүү Каориг ойлгодог. Тийм ч учраас тэр явдлаас хойш огтхон ч өөрчлөгдөөгүй 10г ангийг уучилж чадахгүй байгаа байх нь.
"Тэднийг хороолоо гээд тэд байх ёстой газар руугаа, там руугаа тонилно гэх баталгаа байхгүй шүү дээ." Түүний зөв. Ядаж л Ожи Мисаяагийн хувьд тэднийг хөнөөснөөр тамын галд тарчилгаж чадна гэсэн үг биш. Харин энэ нь Тачибана Каориг там руу түлхсэн хүмүүст тохирох шийтгэл биш. Тиймээс л тэр энэ бүх хугацааны туршид хэний ч нүдэнд үзэгдэлгүйгээр тэднийг мөр даран ангуучилж байгаа байх нь. Тэдэнд уучлал гэж үгүй. Зөвхөн үхэл гэгч аймшгийг биеэр мэдэрч, нүдээр үзэх ёстой ажээ.


Top
   
PostPosted: Aug.09.17 2:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6197
Location: Энд
Микияа хамаг нууцыг дэлгэж өглөө дөө. Шики хаха аймар төлөвлөгөөтэй биз 1-ыгээ Азакад хадгалуулна гээд бгаа шүү хаха.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.09.17 9:19 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014

5.

Бороо хувингаар цутгах мэт асгана. Битүү шигсэн хулсны навчин завсраар дуслах бороо арьсан дээр минь бууж, мянга мянган жад бие рүү минь шигдэн орох шиг санагдана. Би анх удаагаа л даарах гэж юу байдгийг мэдрэв. Бороо ямар нэг төмрөн дээр жингэнэн дусалж, тэр төмөр нь миний гартаа барьсан хутга байсныг би ойлголоо. Бороо хүйтэн мэс адил цэвдэг ажээ.
Миний хүйтэн, гөлийсөн харц доор минь байгаа хэн нэгэн рүү шилжив. Би түүний хэн болохыг мэдсэнгүй...

Би зүүднээсээ сэрлээ. Сэтгэлд минь танил санагдавч хэдийнээ мартагдсан дурсамж руу замхарч эхэлсэн зүүд. Цааш нь үргэлжлүүлэхээсээ өмнө би зовхио өргөн, нүднийхээ завсраар харлаа. Ямар нэг жижигхэн зүйл хажууд нисч байгаа нь үзэгдэв. Эргэлзэх хэрэг байсангүй, тэр шидэт дагина байлаа. Би нүдээ нээж, халааснаасаа хутгаа сугалан, нисч яваа шидэт дагины зүг хамаг хүчээрээ шидэж орхив. Үүнтэй бараг зэрэгцэн төмөр ир хананд зоогдох нь сонстлоо.
Хутганы үзүүрт Азакагийн төсөөлсөнтэй яг ижилхэн амьтан, хоёр далавчтай шидэт дагина нэвт сүлбүүлчилсэн нарийхан дуугаар чарлаж байв. Тэр бяцхан гараараа хутгыг сугалахыг оролдовч нэмэр болсонгүй. Чингээд сүүлчийн удаа хашхирсны эцэст тэр хоромхон зуур гялалзаад хоосон агаарт уусан замхарлаа.
-Новш гэж, алах хэрэггүй байж. Оронд нь...
Оронд нь юу гэж? Зүүдээ үргэлжлүүлэх байсан гэж үү? 3 жилийн өмнө юу болсныг эцэст нь нэг юм мэдэж авах байсан гэж үү? Комд оруулсан машины ослыг эргэн санана гэж үү? Тэглээ гээд яана гэж?
"Тэр тухай бодохоо боль" би өөртөө тушаагаад, дахин урилгагүй зочин угтан авахдаа бэлдэхээр бушуухан орноос буув. Гэтэл миний хөл газар хүрэхтэй зэрэгцэн үүдний цаадхи модон шал аяархан чахарснаа, хэн нэгний гүйн одох хөлийн чимээ дуулдах нь тэр. Хаалганы гадна хүн зогсож байжээ.
Би хутгаа эргүүлэн халааслаад хаалга руу гүйн очиж, онгойлгов. Хонгил баруун, зүүн хоёр тийш сунана. Би зүүн тал руу нь хартал сүүтэгнэх төдий дүрс цаашаа зугтааж байгаа нь үзэгдэв. Түүний өндрийг л баримжаалж болохоор байлаа. Ожи Мисаяа юм болов уу? Тэр намайг Азакатай андуурсан юм байх даа? Хмм, тун магадгүй шүү. Азака Токогийн зааврыг үг бүрчлэн биелүүлэхээр шаргуу зүтгэж байгааг би мэднэ. Гэвч Ожи Мисаяа өрөө рүү минь унтаж байх хоорондуур довтлоод байвал надад тийм ч олон сонголт үлдэхгүй л болов уу.
Би түүний араас нэхэж эхэллээ. Бидний алхаанд хатуу модон шал чахран ёолж, хонгилоор нэг цуурайтаж байв. Гэвч тэр миний бодсоноос хурдан байсан тул би түүнд ойртож чадахгүй л байлаа. Дээрээс нь тэр хаачихаа мэдэж байв.
Тэр хонгилыг өнгөрөн, дотуур байрны үүдээр шурдхийн гарч, Азака бид хоёрын явж байсан хучмал замаар төв байрыг чиглэн гүйв. Эргэн тойрныг бүчин хүрээлсэн ойг бид ганцхан хувийн дотор туулсан ч, би түүнийг гүйцсэнгүй. Сүүтэгнэх барааг нь хараанаасаа алдчихгүйг л хичээж байлаа. Бид хөөцөлдсөөр эцэст нь нэг юм сургуулийн талбайд орж ирэв. Гэвч тэр миний тааварласан шиг сургууль руу биш, сүм рүү гүйгээд орчих нь тэр.
Урхи байж таараа. Өөр юу байх вэ дээ. Гэвч энэ хүртэл ирчихээд буцах нь тэнэг хэрэг. Тэгээд ч түүнд энд гарах гарц үгүйг бид хоёул мэднэ. Би хэдэн хором азнаж амьсгаагаа дараад, духан дээр бурзайсан хөлсөө шударч, сүмийн хаалгыг түлхэн онгойлголоо.
Хаалга нүсэр том хэмжээтэй байсан ч, ган ч хийсэнгүй. Эль хуль, дүнсийсэн сүм дотор өдрийн нарны туяанд уртаа гэгчийн сүүдэр татуулсан нэг хүн зогсож байв. Би түүнээс харцаа салгалгүйгээр хаалгыг бушуухан шиг хаалаа. Бид 10 алхмын зайтай зогсоно. Тэр ариун сүмд дүүжигнэн тогтнох нам гүмийг эвдсэнгүй. Харин нүүрэндээ гараа ойртуулан нүдний шилээ дээшлүүлэх мэт хөдөлгөөн хийв. Энэ үед л би намайг хөшөө баримал байгаа аятай ширтэн зогсоо хүний хэн болохыг олж харлаа.
-Хөөх, өдийд сүмд юу хийж явдаг билээ, Риоги-сан?
Түүний хүүхдийнх шиг гэнэн, хэнэггүй царайн дээр инээмсэглэл тодорлоо. Тэр 2 өдрийн өмнө яг ингэж инээмсэглэж байсан билээ. Гэвч бидний байгаа газар бүх юм хуурамч сэтгэгдэл төрүүлэхийн дээр түүний инээмсэглэл хов хоосон байв. Бүүдийсэн дүнсгэр сүм дотор Курогири Сацүки биеэрээ зогсож байлаа.


Last edited by zolushka_717 on Aug.09.17 9:19 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.09.17 10:43 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
Хоосролын тэмдэглэл VI

-Курогири Сацүкигийн талаар бичсэнээ гаргаадахъя.
Микияагийн зузаан цаас ширээн дээр тавиад, өөрийг авах нь харилцуурын нөгөө үзүүрээс тодхон сонстоно. Курогири Сацүкигийн талаар цуглуулсан мэдээлэл хэрэг болохгүй гэж би бодох тул тэрний ингэтэл хүч хөдөлмөр зарцуулсан нь харамсалтай байлаа. Хаяама Хидэогийн хийсэн зүйл, 10г-ийн нууц нэгэнт тодорхой болсон тул надад хийх зүйл үгүй болсон байв. Ожи Мисаяа яадаг ч бай, бусдыг нь Токо-сан мэднэ биз.
-Хэрэггүй дээ, Микияа. Шики бид хоёр удахгүй эндээс явах байх. Тийм болохоор намайг ажил дээрээ хүлээгээд л сууж бай.
-Тийм үү? Гэхдээ сонсоод авчихад илүүдэхгүй гэж би бодох юм. Огт хамааралгүй зүйл биш ч байж магад шүү дээ.
Микияагийн хоолойноос би түүний ямар нэгэн чухал юм ярих гэж байгааг ойлгов.
-Юу? Курогири Сацүки ч бас сурагчдын биеэ үнэлсэн явдалд оролцсон хэрэг үү?
-Үгүй дээ. Огт өөр юм. Тэр 10г ангийн явдалтай хамаагүй. Ингэхэд чи тэрний хаана төрснийг мэдэх үү?
Нэрийг нь сонссон хэн ч түүнийг шууд Япон хүн гэж бодохоор боловч би Курогири Сацүкиг гадаадад олон жил сурсан гэж дуулсан байлаа. Магадгүй эцэг эх нь Япон ч тэр энд төрөөгүй байж болох юм.
-Сайн мэдэхгүй байна гэж би хариулаад:
-Гэхдээ би тэрнийг Их Британид нэлээд удсан гэж сонсож байсан. Гэрийнхэн нь тэнд амьдардаг байсан юм уу? гэж асуулаа.
-Тийм. Тэр Уэльсийн нэг жижиг тосгонд төрсөн. 10 настай байхдаа айлд өргүүлж, үрчилж авсан эцэг эх нь одоогийнх нь нэрийг өгсөн юм билээ. Тийм болчихсон хүүхдийн нэрийг сольсон нь тун хачин юм шүү.
Гэвч би тэгж бодсонгүй. Өргөж авсан эцэг эх нь нэрийг нь сольсноор хүүхэдтэйгээ илүү ойртон дотносно гэж бодсон байж болох шүү дээ. Гэсэн ч би анх удаагаа ийм тохиолдлын талаар дуулж байгаа бөгөөд тийм том хүүхдийг үрчлүүлсэн тухай ч урьд өмнө сонсож байгаагүй билээ.
-Би тэрний талаар жаал судаллаа л даа хэмээн Микияа яриагаа үргэлжлүүлж:
-Тэр жаахандаа гоц хүүхэд гэгддэг байж. Цовоо цолгин, авьяаслаг. Гэвч эцэг эхийнхээ дургүйг хүргэх ямар нэг зүйл хийснээс нь болж түүнийг бусдад өргүүлэхээр болсон байна. Түүнийг үрчилж авах хүн олдохгүй нэлээд удсаны эцэст холын хотод амьдардаг Япон айл өргөж авсан байсан. Тэр тэнд сургуульд сурч байсан болохоор үүнээс хойшхи амьдрал нь цаасанд бичигдэн үлдэж ажил минь хамаагүй хөнгөрсөн ч, айлд өргүүлэхээсээ өмнө яаж амьдарч байсан нь тун бүрхэг байгаа юм гэлээ.
Түүх тун хачин байснаас гадна ядаж өнгөн талаас нь харахад Курогири-сантай огт зохицохгүй байв. Цаашлаад Микияа түүний өнгөрсөн амьдралын талаар мэддэг хүнийг олж чадсан нь жинхэнэ онцгой чадвар л гэсэн үг. Энэ удаад тэр чухам ямар гээчийн эх сурвалж ашигласан нь сонирхолтой юм шүү.
-Тэр гоц хүүхэд байсан атал эцэг эх нь хүнд өргүүлэх болсон нь сонин юм гэж би бодлогошрон дуугараад:
-Мөнгө төгрөгний бэрхшээл байсан юм болов уу? гэж асуулаа.
-Наадах чинь л асуудал болоод байгаа юм. Гэхдээ тодруулж хэлэхэд тэр 10 нас хүрэх хүртлээ л гоц байсан. Дараа нь яагаад ч юм тийм байхаа больчихсон. Ямар нэг сэтгэцийн өвчин туссан эсэхийг нь би олж мэдэж чадаагүй. Гэсэн ч тэр 10 настай байхдаа юу ч санахаа больсон нь үнэн. Харсан үзсэн бүхнээ огт санахгүй байсан болохоор нь нэг хэсэг түүнийг эрүүл биш ч гэж үзэж байсан юм билээ. Тэгээд л түүнийг үрчлүүлэх ажил саатсан хэрэг.
-Санахгүй байх ий?
Сүүлийн үед сургууль дээр тохиолдох болсон ой санамжийн асуудалтай төстэй дуулдаж байх чинь.
-Гэхдээ тэр надад тийм хүн шиг санагдаагүй дээ. Тэр одоо юу ч мартдаггүй, бас маш их мэдлэгтэй.
-Тийм байх л даа. Үгүй бол тэр багшлах эрх олж авч чадахгүй шүү дээ. Тухайн үед ямар нэг гайхамшиг тохиосон юм байлгүй, тэр үрчлүүлснийхээ дараа дахин гоц болж, 14 настай байхдаа их сургуулийн хөтөлбөрийг үзэж, 20 дөнгөж гаруутаа хэл шинжлэлийн мэргэжлээр доктор хамгаалсан. Тэгээд багш болохоор шийдэж, янз бүрийн их сургууль, коллежуудад багшилж байсан байна лээ. Гэхдээ нэг хачин зүйл бий. Очсон сургууль бүрт нь үргэлж...
-... аль нэг сурагч амиа хорлодог гэж үү? хэмээн би гэнэт ойлгон, дуу алдав.
-Өнөө үед сургуулийн хүүхэд амиа егүүтгэх нь тийм ч сонин содон зүйл биш болсон л доо. Гэхдээ бүгдэд нь нэг ижил шинж бий. Курогири Сацүки аль нэг сургуульд ажилд ороод, гарсны дараа үргэлж амиа хорлох явдал гардаг. Мэдээж үүнийг уялдаа холбоо гэхэд хэцүү ч, би ажигласнаа л хэлж байгаа юм. Арав хорин сургуульд ийм зүйл санамсаргүй тохиолдоно гэж байх уу?
Толгойд минь бөөн бодол эргэлдэж байлаа. Явсан газар бүртээ амиа хорлолтын цусан мөр үлдээдэг багш. Тэр одоо болж байгаа хэрэг явдалтай холбоотой юм болов уу? Гэхдээ Ожи Мисаяа түүнийг хүүхэлдэй аятай удирддаг гэж хэлээгүй билүү? Курогири Сацүки ч бас ой санамжаа алдсан, бас 10г ангид болсон явдалд огт хамаагүй гэж бидэнд итгүүлсэн. Энэ бүхний ард Ожи Мисаяаг л байгаа гэж би бодсон шүү дээ. Курогири Сацүки юу хийсэн юм бэ? Тэр энэ хэрэгт хэр их хамаатай юм бол?
-Би ийм л зүйл олсон гэж Микияа өчөөд:
-Гүйцэтгэх ажлыг чи л хийх болох нь. Шургаж унав даа. Бас Шикигээс холдох хэрэггүй шүү гэж захилаа. Би хариу хэлэхээр ам нээтэл тэр надаас урьтан:
-Аа нээрэн, бас нэг зүйл байна. Сацүки гэдэг нэр англиар Мэйдэй гэж буудаг бололтой юм. Гэхдээ ямар учиртайг нь би мэдэхгүй байна хэмээв. Гэвч би мэдэж байлаа. Мэйдэй гэдэг нь 5-р сарын эхний өдөр ба зуны нар ойртож байгааг тэмдэглэдэг Белтаны баярыг хэлдэг юм. Сацүки гэдэг нэр 5 дахь сарыг илэрхийлдэг юм бол түүний нэр ихээхэн утга учиртай гэсэн үг. Мэйдэй, Белтаны баярыг Японд сүйдтэй тэмдэглэдэггүй боловч ямар утга учир, ач холбогдолтойг нь би мэддэг байв. Хэрэв миний зөв бол...
-Микияа, Курогири-сан ой санамжаа алдах үеэр юу тохиолдсоныг чи мэдэх үү?
-Цуу яриа л сонссон. Тэрнийг хулгайлсан эсвэл сольсон гэсэн яриа байдаг юм билээ. Тэр гурван өдөр алга болсон гэсэн. Харин эргэж ирэхдээ хэдийнээ өөрчлөгдсөн байж.
-Солигдож, өөрчлөгдсөн. Ийм зүйл туулсан хүн гэхэд түүний нэр тун сэжигтэй байна даа. Мэйдэйн өдрөөр домгийн амьтад гарч ирж, ан хийдэг шүү дээ. Баярлалаа, Микияа. Удахгүй яримз гэмэгцээ би хугацаа алдахгүйн тулд салах ёс гүйцэтгэж олон таван юм ярилгүй харилцуурыг яаран тавилаа. Микияагийн зөв байж. Үнэхээр хамааралтай мэдээлэл байлаа шүү.
Токо-сангийн хамгийн сүүлд хэлсэн үг миний санаанд оров. "Домгийн амьтдыг дагуул болгоно гэдэг ухаангүй явдал. Тэд шидтэний хүслийг биелүүлэх бус шидтэн тэдний хүслийг биелүүлдэг болох нь ердөө л цаг хугацааны асуудал. Шидтэнгүүдийн өдий болтол бүрэн эрхэндээ оруулж чадаагүй ийм үлгэрийн дагуулуудаас болгоомжлоорой, Азака. Тэд чамайг хуруугаа хөдөлгөх төдийхнөөр л гартаа оруулчихна шүү."
Би хэрэгтнийг барихаар, бас 10г ангийн нууцыг илрүүлэх гэж ухаангүй улайраад хамгийн чухал асуултуудыг мартаж орхижээ. Жишээ нь л гэхэд Микияагийн сайтар тайлбарласан Тачибана Каоригийн амиа хорлох болсон шалтгаан байна.
Бас Ожи Мисаяа шидэт дагина хүний бодол санаанд байгаа дурсамжийг хулгайлдаг болохоос мартагдсан дурсамжийг авдаггүй гэж хэлсэн атал сурагчдын мартсан дурсамжийг хэн босгон ирж, захидал бичсэн байх вэ? Дээрээс нь Микияагийн хуваалцсан шинэ мэдээллийн ачаар дээрх асуултаас үүдэн бас нэгэн орхигдсон чухал нууцыг би тайлах хэрэгтэй болов.
Ожи Мисаяад Шид хэрэглэхийг хэн зааж өгсөн хэрэг вэ?

-Баярлалаа, Микияа. Удахгүй яримз гэж хэлмэгцээ Азака хариулах боломж олгосонгүй, утсаа тасалж орхих нь тэр.
-Азака гэж Микияа дуудсан ч, хариу ирэхгүйг мэдэж байлаа. Тэр урамгүйхэн толгой сэгсэрсээр харилцуурыг буцаан тавив. Хэрэг явдал түүний бодсоноос хамаагүй ээдрээтэй санагдаад явчихсан ч, түүнд мэдэх зүйл байсангүй тул ширээнийхээ ард очоод, суулаа.
1-р сарын 6. Үд өнгөрчихөөд байсан ч Аозаки Токогийн албан өрөөнд түүнээс өөр хүн байсангүй. Токо-сан зугаалахаар явсан ба Микияа өнөөдөр амрах ёстой байсан тул энд үлдэх нь тийм ч тохиромжтой бус байлаа. Гэсэн ч түүний дүү Кокуто Азака, найз Риоги Шики хоёр нь ямар нэгэн шинэ хэрэгт хутгалдаж орхисон тул тэр энд байж, утсаа сахин суух нь зүй ёсны хэрэг байв. Чингээд тэр он гараад удаагүй байхад тэднийг энэ ажилд ханцуй шамлан орох болсон шалтгааны талаар дахин толгой гашилгаж эхэллээ.
Микияа эл хэрэг ямар учиртай болохыг, тэр хоёрт хэр зэрэг аюултайг мэдэхгүй байв. Тэр тэднийг мөрдлөг хийх гэж байгаа эсэх талаар хэнээс ч асуугаагүй юм. Харин шинэ жилийн дараагийн өдөр уурандаа шатсан Шики Азакад нууц хадгалах амлалт өгснөө үл хайхран, тэр талаар дурсаад авсан билээ. Шикигийн хэлснээр тэр Рейн сургуульд шилжиж очих гэж буй сурагчийн дүрээр зүсээ хувиргаж мөрдлөг хийх ёстой болсон аж. Тэгээд л гүйцээ. Ингээд л үүнээс хэдхэн хоногийн дараа Шики Рейн сургуулиас Хаяама Хидэо болон Курогири Сацүки нарыг шалгаж өгөхийг гуйсан байлаа.
Түрүү жилийн 10-р сард Рейний дотуур байранд гал гарсан тухай анх дуулаад Микияагийн сонирхол төрж, ганц хоёр юм сөхөж харахыг хүсч байсан юм. Гэхдээ дүүдээ санаа зовсондоо нүд хамхиж ч чадахгүй байсан нь хүч өгч, түрүүчийн мэдээллийг яаруу сандруу цуглуулсан байлаа.
-Шикитэй ойр байсан цагт ч аюулд орохгүй л байх л даа гэж тэр гараа дээш сунган суниах зуураа бувтнав. Одоо тэгвэл юу хийх вэ? Жаахан нойр авах нь тун оновчтой санаа ч юм шиг санагдаж эхэлжээ. Хэдийгээр энэ бодолтой нь зэрэгцэн Азака хэзээ мөдгүй утасдаж мэдэх учраас унтах хэрэггүй гэсэн бодол төрсөн ч, түүний зовхи өөрийн эрхгүй хүндэрсээр бөх гэгчийн нойронд автлаа.

Микияагийн зүүд түүнийг хэдхэн хоногийн өмнөх рүү, шинэ жилийн дараахан руу аваачив. Шики түүнд Рейн сургууль руу явахдаа өмсөх ёстой дүрэмт хувцсаа үзүүлжээ. Хувцас өөрт нь шал тэнэг харагдаж байна гэж хилэгнэсэн Шики Токод зарга мэдүүлэхээр Микияаг чирсээр яваад очтол цаадах нь ганц л үг хэлэв.
-Янзтай.
Янзтай гэж чухам юуг хэлснийг нь Микияа ч, мэдээж бас Шики ч ойлгосонгүй. Чингээд тэр дүрэмт хувцсыг өмссөн үедээ Микияагийн нүдэнд өртөхгүй байх тал дээр хатуу арга хэмжээ авсан билээ.

-Ширээн дээр унтвал ханиад хүрдэг юм даа, Кокуто.
Микияа тэр даруй сэрж:
-Би унтаагүй гэж өөрийн мэдэлгүй хариулаад хэн дуугарсныг мэдэхээр өрөөг тойруулан харав. Гэсэн ч харц нь хамгийн түрүүнд ханын цаган дээр тусчээ. Гурав болж байв. Тэр ширээгээ дэрлэн бүтэн 2 цаг унтсанаа ойлгомогц бүр ихээр даарлаа. Гэвч дүн өвлийн цагаар халаагуургүй өрөөнд ширээний ард унтаж орхисон нь өөрийнх нь л буруу шүү дээ.
-Токо-сан гэж тэр эцэст нь нэг юм өрөөний цаанаас ирж яваа эмэгтэйг нойрмог нүдээрээ олж хараад дуугарав.
-Та хэзээ ирээ вэ? Одоо болтол цувнаасаа салаагүй, тамхи зуусан Аозаки Токо Микияагийн дэргэд ирээд зогслоо.
-Дөнгөж сая.
Түүний урвагар царай зугаацуулах юм хайсан мэт харагдах тул Дайсүкэ тэр хоёрын болзоо бүтэлтэй болоогүй бололтой. Микияа Токогийн байр байдлыг даажигнан:
-Та уйдсан харагдаж байна гэж инээмсэглэн хэлэв. Гэвч хариулт түүний бодсоноос эсрэг байлаа.
-Үгүй шүү. Уйдаагүй. Тэр жаахан сонирхолгүй байсан ч, намайг уйдаагаагүй л дээ.
Дээрх хэдхэн үгээр л тэр өдрийг хэрхэн өнгөрүүлснээ тайлбарлачихаад цувныхаа халааснаас лаазтай кофе гарган, Микияагийн ширээн дээр тавьж:
-Өрөөгөө харж үлдсэний чинь хариуд өгөх бяцхан бэлэг гэлээ.
"Хямдхан л бэлэг байна" гэж Микияа бодсон ч, унтаж байхдаа хөлдөх шахснаасаа болоод баярлахгүй байж чадсангүй тул талархал илэрхийлээд лаазыг бушуухан онгойлгов. Токо Микияагийн ширээн дээр овоорсон цаасыг олж хармагцаа бүр ч уйдсан янзтайгаар нэгийг нь авлаа.
-Наадах чинь Шикигийн Рейн сургуулийн багш нарын талаар мэдээд өгөөч гэж гуйсан зүйл байгаа юм. Таны сонирхлыг татахгүй л болов уу даа.
-Магадгүй гэж Токо толгой дохин хэлсэн ч, хуудсыг нь эргүүлж эхлэв. Эхний хэдэн хоромд Токо үл ажирсан царайтай байсан ч, Курогири Сацүкигийн зургийг хавсаргасан хуудсыг хармагцаа дүр төрх нь огт өөр болох нь тэр.
-Годворд гэж тэр цочин шивнээд амаа хамхихаа мартаж орхисон тул зуусан тамхи нь газар уначихав. Тэр сүнс харсан аятай нүд нь аяганаасаа бүлтрэх дөхжээ.
-Итгэмээргүй юм гэж тэр эцэст нь бувтналаа.
-Ордогийн барьж чаддаггүй шид давалгаалуулагч сургуулийн багшийн дүрд хувирчихсан энд байгаа юм гэж үү? Арай үгүй байлгүй дээ.
Тэрний нүүрэн дээр хожиж чадах хэрнээ хожигдож мэдэх байдалд орсон хүний эрсдэлийг тооцоолж, болгоомжилсон инээмсэглэл тодров.
-Курогири Сацүки шидтэн юм уу? гэж Микияа итгэж ядан асуулаа. Токо хариуд нь түүний зүг хяламхийсэн болоод цаасыг шимтэн уншиж гарав. Чингээд галзуу инээмсэглэлээ тодруулсан чигтээ ширээнийхээ ард суулаа.
-Захирал хүсэлтэндээ зураг хавсаргаагүй байсан. Энэ хэргийг Азакад даатгадаг нь алдаа болсон байж мэдэх юм. Оронд нь... Үгүй шүү. Би очсон бол дурсамжаа алдах байсан.
Токогийн ойлгомжгүй ярианаас юу ч мэдэж авч чадаагүй Микияад дурсамжаа алдана гэсэн үгийг түүний хэтрүүлэгтэй зүйрлэлийн нэгд тооцон, мөрөө хавчаад өнгөрөхөөс өөр арга байсангүй. Гэсэн ч Курогири Сацүки гэгч эр Токогийн анх тооцоолсноос аюултай болж хувирсан мэт сэтгэгдэл төрсөн тул түүний толгойд асуултууд ар араасаа урган гарч ирлээ.
-Энэ хүн шидтэн юм бол Шики Азака хоёр тэрэнтэй хамт байгаагаараа хутганы ирэн дээгүүр явж байгаа юм байна. Токо-сан, наад хүнийг чинь би тэр хоёрт аюул учруулах эсэхийг мэдмээр байна.
-Үгүй л болов уу. Хүмүүсийн хэлдэг үнэн бол Годворд хэнийг ч гэмтээдэггүй. Үгүй ядахдаа санаатайгаар биш. Бас тэр шидтэн биш. Түүнд шидтэний удам угсаа үгүй, Азака мэтийн цөөн хэдэн азтан шиг шид үүсгэх чадваргүй. Гэхдээ Азака галыг удирдахаас өөр зүйл хийж чадахгүй шиг, түүний удирдаж чадах ганц зүйл бол үг. Шидтэний овгуудын түүхэнд ийм чадвартай хүн огт байгаагүй ч, тэр 10 настайдаа чадвараа эзэмшсэн. Би чулууны бичээст шидийг 20 насандаа эзэмшсэн минь эртэд тооцогддог байтал үүнээс ч өмнө шидийг өөрийн болгосон зарим нэг хүмүүс байдаг. Тэдний нэг нь Африкийн Атлас уулын Коллегиумд суралцаж байсан хүн байгаа юм. Би түүнтэй уулзаж байгаагүй ч, Коллегиум даяар түүний нэр цолыг мэддэг. Вавилоны эзэн, Годворд Мэйдэй. Тэр мифийн эринээс үүсэлтэй, хамгийн эртний, хүчирхэг шидийг давалгаалуулагч байгаа юм гэснээ Токо гэнэт ямар нэг том нууцад нэвтэрсэн мэт тачигнатал хөхөрлөө. Микияа Токог түүнд бас өөртөө хандан ярьж байгааг ойлгож байсан ч, яагаад ч юм үүнээс нь болж бүр ч ихээр түгшив.
-Годвордын жинхэнэ нэрийг хэн ч мэддэггүй. Коллегиумд түүнийг таньдаг байсан хүн ч цөөхөн. Биеэр уулзаж байсан нь ч ховор. Гэхдээ Лондонгийн Ордод түүний нэр ус, царай зүсийг мэдэхгүй хүн гэж үгүй. Годвордын шид яг л нэр шигээ. Тэр дээд хэл буюу өөрөөр хэлбэл Адамын хэлээр /диваажингийн цэцэрлэгт Адам, Ева хоёрын ярьдаг байсан хэл/ ярьдаг юм. Энэ хэлэнд бодит ертөнцийг давсан хүч байдаг. Ямар ч хүний далд ухамсарт нөлөөлдөг, хүн бүрт ойлгогддог хэл гэсэн үг. Түүнд мэдэхгүй үг гэж үгүй. Өөрт нь нэг л хэлээр ярьж байгаа мэт дуулддаг боловч сонсож байгаа хүнээ удирдаж чадна. Чи Вавилоны цамхгийн талаар дуулж л байсан биз дээ?
-Дуулсан. Питер Брейгелийн зурагт гардаг тэнгэрт тулам өндөр, мушгирсан цамхаг мөн биз дээ? Бурхадтай харилцахад хялбар болгохын тулд орой дээр нь сүм барихаар төлөвлөж байсан гэдэг. Харин бурхан үүнийг нь бардамнал гэж үзээд цамхгийг нураачихсан. Тэгээд хүн төрөлхтнөөр дахин ийм зүйл бүтээлгэхгүйн тулд хэлний төөрөгдлийг бий болгосон.
-Зөв. Библид гардаг эртний Вавилоны үлгэр. Энэ үлгэрийг олон янзаар ярьдаг боловч бүгд л хэлний төөрөгдлийн талаар өгүүлдэг. Бурхан хүмүүсийг тархай бутархай байлгахын тулд арьс өнгө, бие махбодиор нь бус хэлээр нь ялгаж орхисон юм. Гадаад хүнийг үс, нүдний өнгө гэхээс илүү хэлж байгаа үгээр нь, аялга дуудлагаар нь таньдаг шүү дээ. Бурхан ингэж л мөнхөд үргэлжлэх ойлголцлын хаалт бий болгосон. Ийм хаалт бүтээснээрээ хүн төрөлхтнийг дахин хэзээ ч бүү тийм цамхаг бариасай гэсэн хэрэг. Гэвч цагийн эрхэнд хүн төрөлхтөн хөгжиж, даяаршиж, хэлний төөрөгдөл суларсан. Гэвч хэлний төөрөгдөл гэж чухам юу вэ? Энэ ойлголт мифийн үед, хүн төрөлхтөн бурханд итгэдэг байсан цаг үед бий болсон юм. Тэр цагт одоогийн нууц бүхэн нууц биш, Шидийг хүн бүр мэддэг байсан учраас энгийн зүйл байсан. Хүчирхэг бөө нар дэлхий даяар тархсан од сарны мана бүхий агуу хүчийг эзэмшдэг байж. Тэр нь өнөө үед ямар нэг хэмжээгээр уламжлагдан ирсэн хэрэг. Годворд бол энэ бүхнийг сануулагч л гэсэн үг. Хэлний төөрөгдөл үүсэхээс өмнө дээд хэл гэж байсан юм. Дээд хэлийг хүн, амьтан бүгд ойлгодог байж. Гэтэл бурхан янз бүрийн хэл бүтээж, хүн төрөлхтөнд бэлэглэсэн билэг цэцээ буцаагаад авчихсан юм. Харин Годворд бол ертөнцийн хэлийг дахин бий болгосон цорын ганц хүн. Тэр дээд хэлээрээ шид давалгаалуулдаг. Тэр хүч чадал бий болгогч, эхлэлийг дамжуулагч долгионыг ашиглан хүн болгонтой ярилцаж чадна. Аз болж тэр шидтэн биш учраас онцгой чадвараа хор хөнөөлтэйгээр ашиглаж чадахгүй юм даа.
Токо ёрын инээмсэглэл тодруулж байсан бол Микияа гайхаж будилсан царайтай сууж байлаа. Тэр Токогийн юу хэлэх гэснийг ойлгож байгаа эсэхээ ч мэдсэнгүй боловч өөрийнхөө хэмжээнд тааруулан мэдэх зүйлээ мэдэж авчээ.
-Өөрөөр хэлбэл Курогири Сацүки хэнтэй ч ярьж чаддаг байх нь ээ?
-Бараг л. Ертөнцийн хэл урьд байсан шигээ бүгдийг хамрахаа больсон. Тэр амьтантай ярьж, өөрийгөө ойлгуулж чадах ч гэлээ, цаадах нь бодол санаагаа эргүүлээд ойлгуулж чадахгүй. Хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө ярьдаг хэлээр л хариу хэлнэ.
-Тэгвэл юу нь тийм онцгой байна аа? Цаад хүнээ ойлгохгүй юм бол өөртэйгээ ярьж байгаагаас ялгаагүй юм биш үү?
-Зөвхөн үгээр бол тийм л дээ. Гэхдээ тэр өөр. Тэр хүн, амьтантай үг солилцох бус, дээд хүчтэй ямар нэг хэмжээгээр холбоотой байсаар байгаа сүнстэй нь ярьдаг юм. Бүх хүний дотор эхлэлийн эргүүлэгт холбогдсон нэг хэсэг байдаг. Харин дээд хэл тэр хэсэгт хүрдэг учраас доод төрөлтөн болох хүн төрөлхтөн захирагдахаас аргагүй болдог юм. Эсэргүүцнэ гэдэг нь хорвоо ертөнцийн жамыг зөрчиж байгаагаас өөрцгүй учир боломжгүй. Ертөнцийн хэл үгээр хүнд хүрч, үнэн болж хувирдаг. Ховсдолтын төгс хэлбэр. Тэр Акашигийн тайланд ухамсраараа нэвтэрч, дээд хэлээр дамжуулан өөрийн хүссэнээр долгионжуулдаг. Ингэж л тэр хүний оюун санаанаас бус, хорвоо ертөнцийг агуулагч Акашигийн тайлангаас дурсамжийг гарган ирдэг юм. Яахын аргагүй Эрдмийн тамга хүртэхээр чадвар шүү.
Токо хүндээр санаа алдаад, сандлынхаа түшлэгийг лагхийтэл наллаа.
Эрдмийн тамга бол Ордогийн зүгээс хосгүй билиг авьяасыг нь хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болгон урьд өмнө үзэгдэж харагдаагүй, хойшид ч бий болохооргүй ховор чадвар эзэмшсэн шидтэнд гардуулдаг тэмдэг юм. Ордо тийм чадварыг хадгалж хамгаалахын тулд эзэмшигчийг нь үлдээх арга зам эрэлхийлнэ. Үүнийгээ тэд нэр төрийн хэрэг гэж үзэх боловч цаадуул нь мөнхийн судалгаа шинжилгээний бай болохоо мэдэх тул өөр бодолтой байдаг билээ. Ийм байдалд орсон шидтэнгүүдэд суралцах боломж ч олдохгүй, шидтэн бүрийн зорьдог төрөл ахих зам мөрийг ч хөөж чадахгүй болно. Эрдмийн тамга авсан шидтэнгүүдийн дийлэнх нь Ордогоос бушуухан холдохын түүс болдог ба Годворд ч тэдний жишээг дагаж, урвагч гэж тооцогдох болсон юм. Ордо түүний энд байгааг мэдвэл тэр удахгүй баригдана. Гэвч Аозаки Токо Ордотой холбогдох аргагүй. Тэгэх ч үгүй. Тэр 11-р сард Огава барилгын хэргээс болоод тусгаар байдлаа эрсдэлд оруулаад зогсохгүй, Ордод өртэй болж хоцорсон тул дахин тийм байдалд орохыг яагаад ч хүсэхгүй байлаа.
Тэр адар руу дэмий ширтэн, бодлогоширно. Годворд Рейнд байгаа цагт Азака, Шики хоёр ямар нэг байдлаар аюул дор байна гэсэн үг. Гэсэн ч Азака сорилтонд орно гэхээс байж сууж ядаж байсан тул Токо түүний боломжийг үгүй хийж орхивол тэр хэзээ ч уучлахгүй байлаа.
-Одоохондоо хараад л сууж байя даа, Кокуто. Тэгээд ч ноцтой юм болно гэж би бодохгүй байна гэж тэр яриагаа эцэслэн өгүүлээд тамхи асаалаа. Микияа түүнийг хөмсөг өргөн харж байв.
-Нээрэн үү? Би таны хэлснийг зөв ойлгосон бол Курогири Сацүки тун аюултай юм шиг санагдаж байна. Та үнэхээр тэдэнд туслахгүй юм гэж үү?
-Би тэрнийг хэнийг ч гэмтээхгүй гэж хэлсэн шүү дээ. Түүний Шид дайрч довтлоход бэлтгэгдээгүй, Шики, Азака хоёрынхоос ондоо. Тэр ердөө л бусдын хүсэл шуналыг гүйцээж чадна. Тэгээд ч ганц л зорилгын араас хөөцөлдөж энд ирсэн юм.
-Тэр нь юу юм бэ?
Кокутогийн энэ амархан асуултыг сонсоод Токо хэргийг Азакад анх даалгаж байснаа дурсав. Мартагдсан дурсамжтай холбоотой явдлууд яахын аргагүй Годворкийн ажил шиг сонсогдож байсан юм. Гэвч өнгөрснийг буцааж болох биш. Ордогийн хамгийн шилдэг Шид давалгаалуулагчийг тийм бөглүү газар нуугдаж байх юм гэж хэн санах билээ?
-Тун энгийн. Утгагүй ч гэж хэлж болно. Юу ч гэмээр юм дээ... Мөнхийн ертөнц гэж болох юм уу даа. Тэр чадвараа алдаагүй цагт бидэнд утгагүй санагдавч өөрт нь бол хосгүй үнэ цэнэтэй тэр сүүдрийнхээ араас хөөцөлдсөөр байх болно. Түүний хувьд энэ нь амтат зэрэглээтэй адил учраас үүнийхээ төлөө бүх насныхаа амьдралыг, түүнээс ч илүүг зориулна гээд Токо тамхиа уушги дүүртэл сорсны эцэст өтгөн саарал утаа үлээн гаргаж:
-Гэхдээ тэр хэзээ ч олохгүй л дээ. Хайсан газар бүрт нь мөнхийн ертөнц байгаа ч гэсэн хэмээв. Тамхины утаа тааз руу хөөрөн, гэрэлд угалзарч, ямар нэгэн толгой эргүүлэм зэрэглээ адил манарлаа.


Last edited by zolushka_717 on Aug.09.17 10:43 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Aug.10.17 3:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6197
Location: Энд
Шики өөртөө хэт итгэлтэй шүү. Урхи л биз, гэхдээ яахав гээд л. Азака хурдан л өрөө рүүгээ яваасай.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.10.17 4:18 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Aug.10.17 4:11 pm
Posts: 21
англи эхийн линк тавьж болох уу


Top
   
PostPosted: Aug.10.17 9:24 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
morn!ng wrote:
англи эхийн линк тавьж болох уу

Why?


Top
   
PostPosted: Aug.10.17 9:59 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Aug.10.17 4:11 pm
Posts: 21
zolushka_717 wrote:
morn!ng wrote:
англи эхийн линк тавьж болох уу

Why?


аан их сүртэй бишээ... би зүгээр уншиж өөрийгөө шалгах л гэсийн


Top
   
PostPosted: Aug.10.17 11:17 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
morn!ng wrote:
zolushka_717 wrote:
morn!ng wrote:
англи эхийн линк тавьж болох уу

Why?


аан их сүртэй бишээ... би зүгээр уншиж өөрийгөө шалгах л гэсийн

Хэддүгээр дэвтэр нь хэрэгтэй вэ?


Top
   
PostPosted: Aug.10.17 11:18 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Aug.10.17 4:11 pm
Posts: 21
zolushka_717 wrote:
morn!ng wrote:
zolushka_717 wrote:
Why?


аан их сүртэй бишээ... би зүгээр уншиж өөрийгөө шалгах л гэсийн

Хэддүгээр дэвтэр нь хэрэгтэй вэ?


Эхнийх байж болох уу.


Top
   
PostPosted: Aug.10.17 11:23 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
morn!ng wrote:
zolushka_717 wrote:
morn!ng wrote:

аан их сүртэй бишээ... би зүгээр уншиж өөрийгөө шалгах л гэсийн

Хэддүгээр дэвтэр нь хэрэгтэй вэ?


Эхнийх байж болох уу.

Pm-ээ шалгаарай


Top
   
PostPosted: Aug.10.17 11:32 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Aug.10.17 4:11 pm
Posts: 21
zolushka_717 wrote:
morn!ng wrote:
zolushka_717 wrote:
Хэддүгээр дэвтэр нь хэрэгтэй вэ?


Эхнийх байж болох уу.

Pm-ээ шалгаарай

Баярласан :wd:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 196 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited