#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.24.17 6:04 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 893 posts ]  Go to page 1 2 3 4 535 Next
Author Message
PostPosted: May.28.10 12:12 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Нэг иймэрхүү сэдэв дутагдаад байх шиг санагдана. Яахав дээ элдэв сэдэвт баригдалгүй сайхан хөөрөлдий. :mrgreen:

_________________
http://goo.gl/X9QQnM


Last edited by pcd on May.20.13 10:56 am, edited 3 times in total.
байнга дээр байлгадиймуу?


Top
   
PostPosted: May.28.10 9:52 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Jane Austen бол ёстой гоё зохиолч Pride and Prejudice, Sense and Sensibility 2ийг нь уншсан гэхдээ Pride and Prejudice нь үнэхээр их таалагдсан бол нөгөөх нь нээх таалагдаагүй. Төгсгөлдөө хэтэрхий яарсан юм шиг санагдсан. Одоо тэгж байгаад энэ овоорсон номнуудаа дуусгачихвал үлдсэн номнуудыг нь уншнаа. Би дээр явж байгаад Jane Austen-ий бүх шилдэг романтай номыг нь худалдаж авсийн. :)

Bronte Sisters -ийг анх сонсчихоод нээх тоохгүй байсан боловч их алдартайн байна лээ. Бас л эмэгтэй зохиолчидийн нүүр царайнууд. Jane Austen-оо дуусгавал уншнаа гээд л хадгалаад байгаа.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: May.28.10 11:15 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.15.02 2:43 am
Posts: 3083
Location: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
http://aanxaa.blog.gogo.mn/ энэ хүнийг би биширдийшдэ... :lol:

_________________
BBCode is OFF


Top
   
PostPosted: May.28.10 11:23 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.15.02 2:43 am
Posts: 3083
Location: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Зуун хүний дундахь ганцаардал

Цор ганцаараа байвал би ганцаардана. Хоёулаа байвал би ганцаардахгүй. Арвуулаа болуул би бүүр хөгжилдөнө, гоё доо. Харин зуун хүний дэргэд байвал би эргээд ганцаардана. Новш гэж тэр илүү хүмүүсийг нь буудчихъя май май май май май май, чи үхмээр байна уу үгүй юу, надаа хамаагүй би ганцаарджийна май май май үхцгээ за ингээд үхцгээ.

Ёооохххх нэг санаа амарлаа, одоо арвуулаа үлдсэн бүгдээрээ сайхан хөгжилднөө.

Яагаад ерөөсөө хөгжилтэй биш байна аа, би ч буруу юм хийлээ дээ. Би маш муухай зүйл хийсэн өөрийгөө шийтгэнээ, би угаасаа ганцаардал дунд амьдрах ёстой хүн бололтой, нэг ганцаардвал ганцаардсан шиг ганцаарды, май май май май май, үлдсэн нь одоо бүгдээрээ үхцгээ. Ёооохххх тайван сайхан боллоо доо.

Ганцаардлаар өөрийгөө шийтгэж байна, яадын би ганцаардах тавилантай хүн.

Өөөш энэ бас юу вэээ, миний сүүдэр, новш гэж. Би ганцаардсан шиг ганцаардмаар байна, чи зайл. Май май май май май, буудаад буудаад нэмэргүй сонин юм бээ чи. Яагаад сүүдэр алга болохгүй байна аа.

Май май май май тэгвэл тэр нарыг буудчихъя, ингээд чи гэрэлтүүлээрэй.

Ёооох одоо тайван сайхан боллоо, сүүдэр ч алга, ёстой жинхээсээ ганцаараа.

...Ганцаардал ямар аймар юм бээ, одоо өөрийнхөө буудсан хүмүүсээр дахиад шинэ хүн эвлүүлнээ. Хоо тэр давхраатай нүдийг, тэр хамартай нь, одоо тэр уруулыг, аан бас тэр хөлийг, бас уушгийг бөөрийг ... залгачихлаа, одоо нулимсаа дусаая, амилаарай миний ганцаардлын эсрэг тэмцэгч.

- Сайн уу би чамайг амилуулсан чамд Аанхаа гэдэг нэр өгий, намайг хайрлаж үргэлж ганцаардуулахгүй байлгаж чадах уу.

- Чаднаа.

_________________
BBCode is OFF


Top
   
PostPosted: May.28.10 11:26 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.15.02 2:43 am
Posts: 3083
Location: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
997

Юу ч санадгүй ээ. Урьдах бүхнээ мартчихаж. Аманд ямар ч дууны ая орж ирэхгүй байх чинь. Нэрээ ч мартчихаж. Халаасаа ухаж үзэхээс. Өө нэг үнэмлэх оллоо зураг нь тод гарсан юм байна, гялс толинд хараадхъя үс, нүд, хамар, уруул адилхан юмуу даа. Ашгүй энэ лав миний үнэмлэх юм шиг байна. Нэг ахиц гарлаа, ямартай ч нэрээ мэдэх шив дээ. Заза цаашаа явж л байхаас, намайг танидаг хүмүүс тааралдаад мартсануудаас минь сэргээх ч юм билүү.
хэдэн минут
Хүн: Хүүе сайн уу
- Уучлаарай хэн бэ, би юу ч санахгүй байгаамаа
- Чиний найз байна аа, за яахав үнэхээр мартчихсан бол шинээр найзлы
- Харин ээ, чи намайг хир мэддийн
- Энэ хараа, нэгдүгээр ангидаа, за энэ оюутан байхдаа, бас энэ дөнгөж өчигдөр хамт авхуулсан зураг. Одоо намайг найз чинь гэдэгт итгэв үү
- Итгэлээ, хоёулаа олон жил нөхөрлөж байгаам байна даа, даанч би үнэхээр санадгүй ээ уучлаарай.
- Нэгэнт мартсан бол дахин шинэ амьдрал эхлэхэд чинь би туслы
- Тэгээч нээрээ, би бүүр яах учраа мэдэхгүй л явжийна
- Эхлээд чамд амьдарчмаар байшин олж өгөхүү
- Өө яг зөв, байшингууд хаана байдаг билээ би бас л санадгүй ээ
хэдэн минут
Хүн: Зиак зиак энэ дээ, шар ногоон цагаан байшингууд хоосон байна
- Алинд нь би амьдарч байсан юм бэ, бас л санадгүй
- Одоо бол хамаагүй ээ, дуртайгаа сонго
- Бүгдээрээ л ялгаагүй гоё юм байна, заза тэр ногооныг нь авъя
- Хэхэ, чи уг нь цагаан байшинд нь амьдарч байсын. Гэхдээ нэгэнт шинээр эхэлж байгаа юм чинь одоо ногоон руу нь орцгооё.
- За тэгий дөө ..... Ор байна, ширээ байна, тохилог юмаа
- Чи шинэ байшинтай болчлоо. Одоо сайхан дур булаам эхнэр хэрэгтэй
- Наадах чинь асуудал шүү, би хүнд дурлаж байсан уу, ингэхэд би арай гомо биш биз дээ. Хэнийг ч санахгүй юм.
- Хахаха, хорин жил найзлахад чи намайг лав оролдож байгаагүй дэг, тэхээр гомо лав бишээ.
- Хахаха, нээрээ тоглоомгүй надад эхнэр байгаа юу
- Чи хамгийн хөөрхөн эхнэртэй хүн ш дээ
- Новш гэж, би үүнийг хүртэл мартчихсан гэж үү дээ. Би хармаар байнаа. Намайг эхнэртэй минь уулзуулаач тэхүү.
- Мэдээж тэгэлгүй яахав, тэр хамгийн хөөрхөн нь болохоор чи гялс эргээд дурлах байхаа.
Хэдэн минут

- Хайрт минь намайг санаж байна уу
- Чи үнэхээр хөөрхөн юм. Даанч би мартчихаж, харамсалтай юмаа
- Зүгээр дээ, нэг нэгэндээ дурласан байхад л хангалттай
- Чи ийм үзэсгэлэнтэй юм чинь би амархан хайртай болно

оо, итгээрэй

Гуя, хөх, нүд, уруул, яасан ч сайхан хүүхэн цээжийг минь дэрлээд хэвтэж байхым дээ. Мартсан зүйлсийнхээ хамгийн чухлуудыг нь эргүүлээд олоод авчихлаа. Байшин, эхнэр. Заза гадуур жаахан алхаж бусад зүйлсээ олж авъя ... хүмүүстэй танилцнаа, ... сайн уу сайн уу ... танилцъя танилцъя .... өмнө нь танидаг байсан хүмүүстэйгээ дахиж танилцах чинь яасан эвгүй юм бэ дээ. Гэхдээ үнэхээр мартчихсан л юм чинь яадын, танилцаад л байхаас. ... Пөөх тэнд нэг хөөрхөн нохой байна дагуулаад явчихъя.

- Хөөе наадах чинь миний нохой
- Танихгүй эмэгтэй минь уучлаарай, өөрийн чинь нохой гэж мэдсэнгүй
- Харин би чамайг таних юм байна, нохойны хулгайчаа
- Би тэгвэл өөрийгөө ч сайн таниагүй явна даа
- Хүмүүс чамайг өнгөрсөнөө мартчихсан гэдэг үнэн үү
- Тийм ээ, тэгээд л бүгдэнтэй нь дахиж танилцаад явж байна даа
- Чи эхнэртэй юу, хөөрхөн үү
- Байгаа, азаар намайг уучилсан шүү, өөрийг нь санахгүй байхад
- Тэгээд хөөрхөн байна уу
- Лав л энэ хотын хамгийн хөөрхөн нь бололтой
- Чи хайртай юу
- Хайр гэж юу байдагийг ч яг сайн санадгүй ээ, гэхдээ эхнэртээ хайртай л гэж боджийна, одоо биш юмаа гэхэд удахгүй дурлана байх.
- Хэхэ тоглосын үнэндээ би танай эхнэрийг мэднээ, чи аль хэдийнээ хайртай болчихсон байлгүй дээ. Нээрээ тэгээд хотын юу юу таалагдав даа, хэн хэн гайгүй хүмүүс шиг санагдав.
- Онц ялгарч таалагдсан зүйл алга дөө, ямар хоолонд дуртайгаа ч санахгүй юм. Ямар дуунд дуртайгаа ч санахгүй юм. Бүх хөгжмийг сонсож үзлээ, бүх хоолыг амсаж үзлээ хоорондоо ялгарах юм алга.
- Аль нэгэнд нь дуртай болох байлгүй дээ, жаахан хүлээх хэрэгтэй
- Тиймээ би юу хүсэж байгаагаа бас юу мэдэрмээр байгаагаа ойлгохын тулд жаахан хүлээх хэрэгтэй бололтой.
- Нохойны хулгайч минь хурдан харихгүй бол эхнэр чинь хүлээж байгаа даа,
- Хахаха, хулгайч байхдаа яахав дээ. Нээрээ нохой чинь ёстой хөөрхөн юмаа, би золтой л дагуулаад явчихсангүй
- Тиймээ хөөрхөн шүү, гэхдээ яг миний нохой биш л дээ
- Хэний нохой юм бол надад зарахгүй л байхдаа
- Хэхэ, хэнийх гэдгийг нь чи мэдсэн бол ингэж хэлэхгүй л байсан даа
- Чи нээрээ надад нэг л таалагдаад байнаа, яагаад ч юм. Ингэхэд чи нөхөртэй юу
- Нөхөр үү, ёстой хэлж чадахгүйнээ, гэхдээ хайртай хүн байгаа л даа, энэ тэрний нохой байхгүй юу, анх төрөхөд нь л надад бэлэглэсийн
- Тэр чинь харин чамд хайртай юу
- Надад хайртай байсаан, одоо яасныг нь мэдэхгүй
Хэдэн минут
- Ингэхэд нохой чинь нээрээ хэдэн настайн?
- Төрөөд 997 дах өдрөө болжийна
- Хаха, юун сүрхий өдрөөр нь тоолдын бэ. Нээрээ юу гээч, би гэнэт нэг онцгой зүйл мэдрээд эхэллээ. Энэ хайр байхаа, чамтай байхаар мэдрэгдээд байна. Чиний нэг л юманд татагдаад байнаа.
- Би тийм сайхан эмэгтэй бишээ, чи эхнэртэйгээ л байсан нь дээр
- Санамжаа алдахаас өмнө тэрэнд хайртай байсан байх л даа. Харин одоо бол чамд л дурлачих шиг боллоо. Би чиний талаар огт санахгүй байна, гэхдээ одоо хамаагүй би зүгээр л чамд дурлачихлаа. Эхнэр лүүгээ очмооргүй байна. Яагаад чамд дурласнаа ч ойлгохгүй юм.
- Эхнэр чинь надаас хамаагүй илүү үзэсгэлэнтэй шүү дээ, надад битгий худлаа хэлээч дээ. Зүгээр л яваад өгөөч.
- Тэр хамаагүй ээ, би юу мэдэрч байна вэ гэдэг л чухал, ингэхэд харин би чамд жаахан ч гэсэн таалагдаж байна уу
- …Үнэндээ би ганцхан чамд л хайртай, энэ 997 өдрийн өмнө надад бэлэгсэн чиний нохой. Одоо бүүр том болчихсон байгаа нь энэ.
- Юу би тэхээр чинь….
хэдэн минут

Хүн : Ингээд 998, мянга хүрэхэд ойртлоо шүү. Гайхаад байх юм, 997 өдөр хорвоогийн хамгийн сайхан гэсэн 997 хүүхнийг л түүний эхнэр болгож авчирч өгсөөр байтал тэр ганцхан чамд л дурлачаад байхымаа. Охин минь, дахиад гуравхан удаагийн шалгуурыг давчихвал тэр чинийх болно. Чи мянган удаа түүнд дурлаж болсон юм чинь тэр ч бас чадах байхаа. Заза дахиад санамжийг нь арчхаас.
хэдэн минут

998. Юу ч санадгүй ээ. Урьдах бүхнээ мартчихаж. Аманд ямар ч дууны ая орж ирэхгүй байх чинь. Нэрээ ч мартчихаж. Халаасаа ухаж үзэхээс. Өө нэг үнэмлэх оллоо зураг нь тод гарсан юм байна, гялс толинд хараадхъя үс, нүд, хамар, уруул адилхан юмуу даа. Ашгүй энэ лав миний үнэмлэх юм шиг байна. Нэг ахиц гарлаа, ямартай ч нэрээ мэдэх шив дээ. Заза цаашаа явж л байхаас, намайг танидаг хүмүүс тааралдаад мартсануудаас минь сэргээх ч юм билүү......


гэх мэт....өөрсдөө илүүг сонирховол сонирхоорой...http://aanxaa.blog.gogo.mn/

_________________
BBCode is OFF


Top
   
PostPosted: Jun.16.10 7:54 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.10.04 2:59 pm
Posts: 851
Location: Даёгэнэс Хөлөөб
Сая Интерном орсон чинь энэ нэг сайхан ном (Монгол орчуулга нь) бүгд зарагдаад дууссан гэнээ. Хэд зарагдсаныг нь асуувал нууц гээд хэлэхгүй байлаа. Ямар ч байсан хүмүүс уншиж байгаад баярлаж байна. Уншиж байгаа хүн байна уу? Уншиж байсан хүн байна уу? Ямар санагдсан бэ?
Image


Last edited by pcd on Aug.23.10 6:22 pm, edited 3 times in total.
тэмдэгт нэмэв


Top
   
PostPosted: Jun.16.10 12:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Монголоор ингэж орчуулдымуу О.О үгүй л баймаар юм даа
Atlas -- atlantis, atlantic этэрээс өөр атлас буюу газрын зураг биздээ.

shrugged --- энэ нь болохоор нуруу тэнийх этэр биш бүүр эсрэгээрээ баймаар юм.

Монголоор бол: газрын зураг хумигдсан нь этэр л гэмээр юм шиг :??:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.16.10 12:57 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.10.04 2:59 pm
Posts: 851
Location: Даёгэнэс Хөлөөб
За, сайн санахгүй байгаа шүү. Ямар ч байсан "Атлант"-тай, "нуруу"-тай л юм байсан. Хүмүүс их уншиж байгаа, эсвэл их цөөхөн хувийг хэвлэсэн байж магадгүй юм.

EDIT: Гүүглээр хайгаад "Атлантын Нуруу Тэнийв" гэж байсныг нь саналаа. Одоо гарчигаа засаадахъя.


Top
   
PostPosted: Jun.16.10 1:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
би өөрөө мэргэжлийн биш л дээ... гэхдээ зүгээр арай л буруу орчуулсан юм бишүү!?

Сая харсан чинь Атлас гээд Грекийн үлгэр домгийн баатарыг төсөөлүүлэн Атлас гээд тэгээд хэлсэн юм байна. Тэгэхээр Монголоор бол Атлас мөрөө хавчсан нь л болох юм шиг байна даа.

Хэрвээ би лав гарчиг дээрээ хүртэл ингэж орчуулган дээрээ алдсан ном харвал лав авахгүй >.<

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.16.10 2:43 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.10.04 2:59 pm
Posts: 851
Location: Даёгэнэс Хөлөөб
Би бас яг үнэнийг хэлэхэд энэ номыг уншаагүй болохоор хэлж мэдэхгүй л байна. Ямар ч байсан уншина гэж бодоод байгаа. Надад бас сонин орчуулсан юм шиг санагдсан, гэхдээ номыг нь уншихаар өөр утгатай байж магадгүй юм.


Top
   
PostPosted: Jun.17.10 2:13 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18736
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
уншиж эхэлсэн байгаа.

эхний хэдэн хуудас л аягүй зузаан ном
жаахан биеэ бэлдэж мэлдэж амралтын өдөр мөдрүүдээр ч юм уу тайван сууж байгаад уншихгүй бол хаха
хараал сүрджаам чинь

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Jun.17.10 2:14 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
орчуулга нь хэр гэж бодож байна. :-/

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.17.10 2:18 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18736
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
дажгүй шүү.
урт өгүүлбэрүүдийн утгыг нь алдуулалгүй зөв үгийг н олоод донжийнь тааруулсан юм шиг санагдсан.

одоогийн байдлаар ингэж л хэлмээр байна. Жон Галт гээд

англиар нь ямар уншиж үзсэн биш

харин тэр эхэнд нь байгаа номны шүүмж маш их таалагдсан. нэлээн дээр үеийн шүүмж байсан 70 аад оны хавьцаа ч билүү?

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Jun.17.10 2:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
аан ямар хүний бичсэн шүүмж юм бол нэтээс хайж олжийгоод уншмаар санагдав. :)
яг номыг нь уншия гэхээр ком дээрээсээ уншна гэхэд арай л том ном o.O

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.17.10 2:25 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18736
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
мэдэхгүй мартцан байна. би бараг 2 сарын өмнө нэг дэлгээд тэгээд тэгээд энд тэндээс нь хараад ...
яг унших гэсэн чинь залхуу ч юм уу нэг юм нь хатгаад болдоггүй. тэгээд яг нэг өдөр сонгож байгаад уншиж эхлэнэ гэж бодцон байгаа. нэтээр унших хэцүү комоос, нүд өвдөнө яшиг.

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Jun.17.10 2:39 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
харин тийх би бас..нэг нартай сайхан өдөр энэ зохиолчийг бариж авна даа гээд л бодоод байдгийн :D

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.17.10 2:45 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18736
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
u'd better do that :razz:

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Jun.17.10 3:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6398
Songodog wrote:
харин тийх би бас..нэг нартай сайхан өдөр энэ зохиолчийг бариж авна даа гээд л бодоод байдгийн :D


Яасан чамаас зугтаад байна уу :mrgreen: .

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jun.17.10 3:09 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18736
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
pcd wrote:
Image

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Jun.17.10 3:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
pcd wrote:
Image

энэ надаа шаал буруу орчуулга юм шиг санагдаад ерөөсөө болохгүй юм. та хэд юу гэж бодож байна.

тэгнээ...бариж л таараа :imhappy: :hihi:

Croft ----- нас залуу цус шингэн байна. арай цаг чинь болоогүй байна гээд зугтаад байх юм байна шдээ :m6:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.24.10 9:33 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: May.26.06 11:56 pm
Posts: 1306
The gazetto wrote:
yu gesen vgvv oilogsongui

за өөрийхөө туршлагаас хэлэхэд ном их уншдаг, тэгээд тойруулцан ч юм шиг яшигтай номнуудыг алгасаад л уншчихдаг байлаа, тэгээд эгчийхээ хэлснээр нь С.Эрдэнэ-ийн Хойт насандаа учирна /чиний хэлдэг шиг тойруу нуршуу/ хамгийн их сэтгэлд хүрсэн. энэ номд хэлмэгдсэн нөхөр нь эхнэртээ захиа бичдэг хэсэг тэрийг уншингаа баахан уйлсан, чи чадвал уншаад үзээрэй,

_________________
http://telemax.mn/


Top
   
PostPosted: Jun.28.10 12:34 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18736
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
unshigchid archiviin talaar sanaa bodloo bicheerei yamarshuuhan baival zugeer mugeer entr geed tegeed bodson barisan yum baival huvaaltsaarai

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Aug.18.10 10:24 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1468
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
pcd wrote:
Image

өнөөдөр авсан гялс уншиж дуусганаа

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Aug.30.10 8:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Энийг оруулвал унших хүн байна уу?
Эсхүл Сүүлчийн буун дуу- Банзрагч
БН Улсын анхдугаар он- Л.Түдэв
Үндэстнүүдийн баялаг - Адам Смит
Өргөст торон дотор- Г.Свиридов
Ертанцийн түүхийг сөхөн үзвэл 1-3 боть - Ж.Неру
Түүвэр-Жорж Сименон
Тарасконы түүхүүд-Альфонс Доде
Жамаараа яваа ертөнц-Вольтер
Рихард Зорге- Колесниковынхон
90-ээд оны тунгалаг тамир-Цэнддоо
Маш нууц

Орсныг нь андэрлайн болгочлоо

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Sep.05.10 2:44 pm, edited 8 times in total.

Top
   
PostPosted: Aug.30.10 9:59 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
ADONIS wrote:
Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл 1-3 боть - Ж.Неру

:wd: эхний ээлжинд

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Aug.30.10 10:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Quote:
КИО КҮ МИЦҮ!  МАШ НУУЦ, АЮУЛ ТОХИОЛДВОЛ ШАТАА!

Унший нэрнээсээ л нээх сонирхолтой санагдчлаа

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 893 posts ]  Go to page 1 2 3 4 535 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited