2-р хэсэг Миний хамаг хүчээ шавхан байж хэлсэн эхний үг бол “Ус өгөөч” гэсэн гуйлт байлаа. Хуурайшиж хатсан хоолой ам минь чийглэгдэж бие маань хором хормоор дээрдсээр би удалгүй орон дээрээ өндийж суув. Бүгд л над руу асуусан харцаар харж зарим нэг цагаан халаадтай эмч нар дэвтэр, бал барин тухлан сууцгаасан харагдана. Хүний тархинд нэвтэрч оюун санаагаар нь аялах анхны оролдлого болохоор судлаач эмч нарын хувьд ингэж ач холбогдол өгөх нь мэдээжийн хэрэг байв. Бидний байгаа энэхүү өрөөний хажуугийн харалдаа өрөөнд өнөөх алуурчин эр ухаангүй хэвтэж байгааг санангуутаа би “Тэр ухаан орсон уу?” хэмээн асуулаа. -Тэр болоогүй ээ, чухам хэзээ сэрээхээ шийдээгүй л байна. Тэр байж л байг, харин чи л бидэнд юу үзэж харсан тухайгаа хэлж өгөх хэрэгтэй байна. Энэ үгийг хэлсэн хүн бол хүний оюун ухаанд нэвтрэх аргыг анхлан санаачилж над дээр гардан гүйцэтгэсэн Чулуунбаатар гэгч 50 орчим насны эр байлаа. -Алуурчин эрийн ертөнц тэр аяараа харанхуй, ганцаардал, аллага, муу ёрын зүйлсүүдээр дүүрэн байсан. Би тэнд ярьдаг амьд толгой, дөрвөн мөчөө тасдуулан амь тавьж байгаа нохой, аквариумны загас иддэг өрөөсөн нүдгүй жаахан охин гээдөчнөөн юм олж харсан. Би дандаа л айж цочирдож байсан болохоор сэжигтэй гээд нэрлэчих зүйл олоогүй. Би та нарт алуурчны ертөнцөд үзэж харсан олон зүйлүүдээ ярьмаар байгаа ч энэ учир замбараагүй зүйлүүдийн альнаас нь эхлэхээ сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан харанхуй шөнө байсан. Тэр харанхуйд надаас өөр хэн ч байгаагүй, би гэрлүүгээ явган алхаж байснаа санаж байна. Аа нээрээ тийм, нэг хүн намайг холоос даллан дуудаж миний явах замыг заагаад байх шиг байсан. Одоо бодох нь ээ, тэр хүн алуурчин байсан байхаа. -Болж байна. Ганболд оо, анхны удаагийнх гэхэд муугүй шүү. Өөр тэнд юу байсан бэ? -Миний толгой маш ихээр өвдөж байна. Алуурчны ертөнцөд ч гэсэн яг ингэж өвдөж л байсан. Би энэ бүхнийг эргүүлэн санах гээд оролдохоор миний толгой аймшигтай ихээр өвдөж байна шүү дээ. Магадгүй надад жаахан амралт өгөх хэрэгтэй байх. -Тийм ээ, чиний зөв. Чи ямартай ч хэдэн цаг амраад ав. Тэгээд цөмөөрөө үргэлжпүүлье. Гэхдээ Болдоо чи болж өгвел хурдхан шиг бүхнийг санах хэрэгтэй гэдгээ битгий мартаарай. Чиний хэр хурдан бүхнийг санах нь вэ гэдгээс алуурчны нуучихаад байгаа даргын чинь охины амьд үлдэх эсэх нь хамаарна шүү. -Би мэднэ ээ. Ингээд удалгүй тэд намайг хажуугийн өөр нэгэн тохилог өрөөнд оруулан цай өгсөнөө судсанд минь дусал залган хэвтүүллээ. Би жигтэйхэн их ядарчээ. Хамаг бие минь сулраад гар хөлөө ч чөлөөтэй хөдөлгөж чадахгүй байв. Миний оюун ухаан одоо л нэг бодит ертөнцөө бүрэн мэдэрч, бүхнийг эрүүл саруулаар сэтгэж эхэллээ. Сүүлийн хоёрхон сарын дотор сэтгэл хирдхийлгэм арав гаран аллага болж олон нийтийг түгшүүлж, цагдаа тагнуулын байгууллагынхныг сандаргасан. Ингээд л мань мэтийн хүн амины хэрэг мөрдөх хэлтсийнхэн нойр хоолоо хасан ажиллах хэрэгтэй болсон доо. Мэдээж тэгж үхэн хатан ажилласны минь үр дүн гарч алуурчныг олжилрүүлсэн. Гэхдээ тэрхүү алуурчныг илрүүллээ гээд бүх асуудал шийдэгдчихээгүй. Учир нь, алуурчин цагдаагийн газрын даргын зээ охиныг хулгайлаад хаана ч юм бэ дээ нэг газар нуучихсан. Тэрээр охиныг алаагүй байгаа гэдгээ хэлсэн хэдий ч түүнийг хаана нууснаа мартчихсан гээд огтхон ч хэлэхгүй байгаа. Алуурчин зогсоо зайгүй амиа хорлох оролдлого хийж байгаа учраас түүнийг яаж ч эрүүдэж шүүгээд нэмэргүй нь ойлгогдсон. Тэгээд л арга мухардахын даваан дээр даргын найз болох Чулуунбаатар гэгч энэ эрдэмтэн өөрийнхөө олон жилийн туршид судалж байгаа хүний оюун санаанд нэвтрэх оролдлогынтухайбидэнд танилцуулсан шүүдээ. Онолынхувьд энэ нь боломжтой хэмээн батлагдаад байгаа ч яг амьдрал дээр өмнө хэзээ ч хийж байгаагүй гэсэн. Энэ туршилтын нэг болгоомжпох зүйл нь бусдын оюун санаанд холбогдсон этгээд өөрөө амиа алдах магадлалтай. Өөрөөр хэлбэл миний амь нас баталгаагүй байсан. Би алуурчны ертөнцөд амиа алдвал бодит ертөнц дээр ч гэсэн тархи минь ямар ч ажиллагаагүй болж мөн ялгаагүй үхнэ гэсэн үг. Чулуунбаатар докторын зүгээс амь насны хувьд ямар ч баталгаа гаргаагүй бөгөөд зөвхөн найзынхаа зээ охиныг олох боломж байгаа гэдгийг л хэлсэн. Энэ үед хэрэг мөрдөх хэлтсийнхнээс хэн нь ч энэ оюун санааны мөрдлөгөнд оролцохыг хүсээгүй бөгөөд зөвхөн би л яагаад ч юм өөрийнхөө сайн дураар туршилтанд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Тэгээд ч алуурчны бие организмд байгаа шинжтэмдгүүд надад хамгийн ихээр байсан нь намайгалуурчны оюун ухаан руу нэвтрэх боломжтой гэсэн дүгнэлтэнд хүргэсэн. Харин одоо би дахиж энэ новшийн алуурчны ертөнцөөр аялах өчүүхэн төдий ч хүсэлгүй байгаагаа л сайн мэдэж байна. Би ийнхүү элдвийг бодон хэвтэж байтал өөрийн эрхгүй нүд анилдан зүүрмэглэж эхэллээ. Би зүүдэндээ хав харанхуйд байв. Үхээнц хоолойтой хэн нэгний хүйтэн хөндий инээд тэртээ алсад сонсогдож басхүү хажууханд минь жаахан охины аврал эрэн мэгшин уйлах нь дуулдаж байлаа. Би чухамхүүхаашаа явахаа үл мэдэн алмайран зогсох аж. Сэтгэл зүрх минь жаахан охинд туслах гэж яаран тэмүүлэвч хоёр нүд минь юу ч үзэхгүй байв. Би зүүдэндээ "Миний дүү хаана байна” хэмээн орилсон боловч би өөрийгөө сонссонгүй. Хамаг бие минь дагжин чичирч би тэрхүү аврал эрсэн охинд туслах биш харин өөрөө хэн нэгнээс аврал эрэн хашхирмаар санагдав. Удалгүй би өөрийн<өө биеийг хөдөлж чадахгүй байгаагаа анзаарлаа. Магадгүй намайг шонгийн модонд босоогоор минь хүлчихсэн бололтой. Ингээд би өөрийгөө хүлээтэй байгаа гэж ойлгоод хүлээсийг тас татах гэж хамаг байдгаараа оролдон давчдан сандарч эхлэв. Харамсалтай нь энэ үйлдэл маань ямар ч үр дүнд хүрсэнгүй дэмий л хамаг хүчээ барах нь тэр. Би дэмий оролдлого хийсээр эцэст нь ядарч биеэ сул тавин орчин тойрноо чагналаа. Чимээ аниргүй ажээ. Чимээ аниргүйн хажуугаар басхүү юу ч үл үзэгдэх аж. Цаг хугацаа өнгөрсөөр авч байдал огтхон ч өөрчлөгдсөнгүй. Харин энэ бүхний эцэст би нэгэн чимээ олж сонсох нь тэр. Хэн нэгэн амьтан эсвэл хүн хэвтийгээрээ газар мөлхөн надруу улам бүр дөхөж байгааг би ойлгов. Хамаг биеэр минь цахилгаан гүйдэл гүйгээд өнгөрөх шиг санагдах нь тэр. Би өөрийгөө ямар нэгэн амьтны олз болсноор төсөөлж удахгүй үхлийн муухайгаар үхэх тэр мөчийг ямар ч сонголтгүйгээр хүлээлээ. Хэвлээр явагч над руу улам бүр ойртсоор... Намайг хэн нэгэн эёлдэгээр дуудахад би муу ёрын зүүднээсээ цочин сэрлээ. Хамаг бие минь дагжин чичирч эргэн тойрноохараад бага зэрэгтайвшран уртаар санаа алдав. Эхнэр минь миний дэргэд иржээ. Тэрээр миний үсийг энхрийлэн илж "Хар дараа юу?” хэмээн асуув. Яг үнэндээ би алуурчны оюун санаанд хийсэн аялалаас сэрээд эхнэртэйгээ мартчихсан байжээ. Тэрээр надруу хайр бялхсан нүдээр ширтэж байлаа. Хамаг бие минь хөнгөрөн тайвширч би түүнийхээ гарыг зөөлөн атгалаа. Энэ бол дэндүү сайхан аз жаргал. Муу муухай, харанхуй, ганцаардмал ертөнцөөс хайр бялхсан өөрийнхөөгэрэл гэгээтэй ертөнцөд эргэж ирнэ гэдэг жинхэнэ аз завшаан гэлтэй. -Миний хөгшин энд хэзээ ирээв? -Угаасаа чамайг энд ирэхэд л би хамт ирсэн шүү дээ. Мартчихаа юу? За за энэ ч яахав, чи их ядарсан болохоороо санахгүй байгаа юм. Тэгээд сониноос миний хайртын мөрдөх ажил амжилтанд хүрэв үү? -Үгүй ээ, гэхдээ бүр чамлалттай биш шүү. /Би ингэжхэлээд эхнэрээ нэрээр нь дуудах гэсэн боловч түүнийгээ хэн гэдгийг мартчихаж... гайхалтай бас аймшигтай. Осолдохгүй л эхнэрээ гэдгийг л мэдэж байна/ -Чи минь их л ядрангуй харагдаж байна. Чиний наад дураараа зүтгэсэн занг чинь яая даа байз. Дараачийн удаа дахин ийм аргаар мөрдлөг хийж болохгүй шүү. Ер нь ингэж бусдын оюун санаанд нэвтрэх нь биед чинь муу ч юм билүү. -Санаа зоволтгүй дээ хайрт минь. Надад одоо дахин тийшээ нэвтрэх өчүүхэн төдий ч хүсэл сонирхол алга. -Ашгүй дээ. Тийм л бол сайн байна. Чамайг нэгээс хоёр цаг эндээ амарч байгаад мөрдөх хэсгийнхэнтэйгээ уулзаж мэдээлэл өгсөний дараа харьж болно гэсэн. Тийм болохоор миний хөгшин дарга нартайгаа хурдхан шиг уулзчих. Тэгээд хоёулаа гэртээ харьж сайхан хоол хийж идье. Охин маань ч хүлээж байгаа. Би эхнэрийнхээ сүүлийн хэлсэн үгийг сонсоод эгээтэй л дуу алдчихсангүй. “Бурхан минь би чинь бас охинтой билүү?” гэсэн бодол толгойд зурсхийн орж ирснээ дараа нь өөрийгөө зүхмээр боллоо. Нээрээ л би чинь цэцэрлэгийн настай нэг охинтой, түүнийгээ цэцэрлэгт нь хүргэж өгч, бас очиж авдаг. Миний тархи толгой нэг л хэвийн биш болчихжээ. Эхнэрийнхээ нэрийг өнөөг хэр нь санахгүй байгаа нь ч гэсэн намайг багагүй шаналгаж байлаа. Намайг дөнгөж өндиймөгц олдохгүй байгаа 13 настай охины өвөө болох цагдаагийн газрын дарга Гармаа, Чулуунбаатар эмчтэй хамт өрөөнд орж ирлээ. Тэрээр надруу горьдонгуй харцаар харсаар дөхөж ирээд хажууд суув.-За дэслэгч Ганболд. Бие чинь дээрдэж байна уу? -Одоо хавьгүй илүү болсон оо. -Би тэсдэггүй ээ. Жаахан охин минь хаа нэгтээ үхлийн ирмэг дээр байгаа гээд төсөөлөхөөр байж суух газраа олохгүй юм. Хамаг найдвар, арга чарга тасраад байгааг чи юу эс андахав. Чи бол манай хэлтсийн хамгийн сайн ажилчдын нэг. Би чамд найдлага тавьж байна. Чи бидэнд юутай учирч, юу үзэж харснаа яриач. Би эхнэр лүүгээ харан гараад байжбай гэждохиод яриагаа эхэллээ. -Ямар ч байсан би, би биш болчихсон ч юм шиг байсан. Харанхуй гудамжаар яваад л, тэртээ урд хэн нэгний хүйтнээр инээх нь сонсогдож байлаа. Би ярьдаг амьд толгойтой тааралдсан. Би тэнд тэрхүү аймшгийн орчинд, тиймээ аймшгийн орчинд гэр лүүгээ хамгаас их яарч байсан. Би явсаар гэрийнхээ үүдэн дээр ирж чадсан. Би тэр ертөнцөд очмогцоо л өөрийнхөө зорилгыг мартчихсан байсан шүү, хачирхалтай. Би тэн,г өөрийгөө яах гэж яваад байгаа, хэн бэ гэдгээ ч санахгүй байсан. Харин сэрчихээд л өөрийнхөө зорилгыг санаж байна. -Тэгээд чамд тэнд, өөрөөр хэлбэл алуурчны ертөнцөд сэжигтэй зүйл юу ч тааралдсангүй юу? Тэнд харсан ямар нэгэн зүйлээ мартчихсан юм биш биз? Сайн бодоорой? -Би харанхуй орчноос айж эмээхдээ таксинд гар өргөж суухыг хүссэн. Гэхдээ надад такси олдохгүй их зовоосон. Ер нь л амьтай голтой юм тааралдахгүй байсан даа. Тэгж тэгж арайхийж нэг юм машины бараа харагдмагц би гар өргөж арынх нь суудалд суусан. -Тэгээд?... -Тэгээд үү? Тэгээд машин хөдлөөд явсан. Аа тийм гэр машин тас хар өнгөтэй байсныг хэлэх хэрэгтэй байх. Харанхуйд хар өнгийн машинд суух нь дэндүү аймаар байсан шүү. Машины жолооч эмэгтэй хүн байсан. Тэр их том биетэй. Аа тийм буржгар улаан үстэй байсныг нь саналаа. Ямартай ч гэр эмэгтэй алуурчин байсан. Тийм ээ, би үүнд итгэлтэй байна. Тэр аймшгийн хүүхэн нохойг мөчилж алсан бас машиныхаа арын тээшний саванд дүүрэн үхдлүүд чихээд аччихсан байна билээ. Дараа нь би машинаас буусан. Тэр алуурчин эмэггэй дандаа л өөрийнхөө алсан этгээдүүдийнхээ цогцосноос ямар нэгэн зүйл машиндаа авч явдаг байх гэсэн бодол яагаад ч юм төрөөд байна. Ер нь л миний энэ ярьж байгаа бүхэн утга учиргүй, зүгээр л нэг элий балай зүүд шиг санагдаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Та хоёрт ярихад санаа зовмоор ч юм шиг. Гэхдээ зүүднээс ялгаатай нь бүх юм дэндүү бодитой юм шиг санагдаж хоолой ам хуурайшин хатаж, толгой эргэж байсан шүү. Өмнө нь би зүүдэндээ хэзээ ч ийм мэдэмжийг амсаж байгаагүй. -Тийм байдаг байж. Алуурчны золиос болсон нэг эмэгтэй үргэлж улаан парик. үс зүүдэг байсан шүү дээ. Алуурчин нэгэнтээ мэдүүлгэндээ тэр эмэгтэйгээс үхтлээ айдаг байсан тухайгаа дурьдсан. Бас чиний түрүүний ярьсан толгой, загас идэж байсан өрөөсөн нүдгүй охин энэ тэр чинь алуурчинтай холбоотой зүйлүүд. Чи ямартай ч алуурчны дотоод ертөнцөөр аялаад иржээ. За за, залуу минь одоо харин харьж амар даа. Эхнэр чинь хүлээгээд байх шиг байна. Ямар нэгэн юм нэмж санах л юм бол надруу шуудхан л залгадаг юм шүү. Охиныг минь тун өргөн хүрээнд хайж байгаа хэдий ч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй л байна. -Чулуунбаатар эмч ээ, би алуурчны оюун санаанаас ирээд бодит ертөнцийнхөө зарим нэг юмыг мартчихаад байх шиг байна. Би улаан үстэй эмэгтэй алуулсан гэдгийг санахгүй байна шүү дээ. -Үүнд тэгтлээ их санаа зовох хэрэггүй дээ. Чиний өөрийн чинь оюун санаа өөрийнхөө ертөнцөд бүрэн гүйцэд ирж амжаагүй байгаагийн шинж. Удахгүй бүгдийг нь л санадаг болчихно. -Чин үнэнийг хэлэхэд би эхнэрийнхээ нэрийг ч санахгүй байна. -Юу, тийм үү? За яахав ээ залуу минь үүнд битгий санаазовоорой. Оюун ухаан чинь ядарч багагүй цочирдсон. Тэр ойлгомжтой. Хоёр өөр өртөнцөд нэг оюун ухаан ээлжилж очно гэдэг амаргүй л хэрэг. Чамд амралт хэрэгтэй. Тийм болохобр өнөөдөртөө эртхэн яв даа. Маргааш өглөө гэхэд л бүх юм урьдын хэвэндээ орсон байх болно. Ингэж хэлээд Чулуунбаатар доктор, дарга хоёр миний мөрөн дээр нөхөрсогөөр алгадаад хаалга руу зүглэлээ. Яг хаалгаар гарахын өмнө дарга маань над руу эргэж хараад “Аа нээрээ тийм, эхнэрийг чинь Мөнхсайхан гэдэг шүү дээ” гэж хэлчихээд цааш одов. Тэр хоёртой зөрөн эхнэр маань миний гадуур хувцасыг тэвэрсээр нэг сувилагчтай хамт өрөөнд орж ирээд намайг хувцаслахад тусаллаа. Эмнэлгийн үүдэн дээр даргын машин эхнэр бид хоёрыг хүлээж байсан бөгөөд би даргынхаа жолоочоор гэртээ хүргүүлэх замдаа аман дотроо Мөнхсайхан гэсэн нэрийг хэд хэдэн удаа дазтан хэлэв. Сэтгэл санаа хөөрөөд ч байх шиг, би гэдэг хүн нэг л өөр болчихсон ч юм уу, эсвэл бүр дахин шинээр төрсөн юм шиг санагдаж байпаа. Эхнэр бид хоёрыг гэртээ ороход охин маань надад үнсүүлсээр угтав. Гэрийн минь танил дасал болсон орчин, халуун дулаан уур амьсгал ямар сайхан юм бэ. Би өөрийнхөө аквариумтай загасыг очиж үзэхээр том өрөө рүүгээ зүглэв. Гэтэл гайхмаар нь тэнд ямар ч загас тэр ч бүү хэл хоосон аквариум ч байсангүй. Би өөрийн эрхгүй барьц алдан самгардаж орхилоо. Эхнэрээсээ аквариумтай загаснууд хаачсан тухай асуух гэснээ болив. Магадгүй би охинтой гэдгээ ч мартчихсан байсан юм чинь өөрийгөө тэжээвэр загастай гээд түүндээ итгэчихсэн ч байж болно. Ер нь л алуурчны оюун санаанд тэнүүчилсэнээс хойш бие маань жаахан базаахгүй байгаагаа би сайн мэдэж байлаа. Тийм болохоор өөрийнхөө тэжээдэг гээд байгаа тэр загаснуудыг мартах нь зөв гэж бодлоо. Гэхдээ миний загасны тухай гайхсан сэтгэгдэл тийм амар арилсангүй. Би өөрийгөө загас тэжээдэг гэдэгтээ яалт ч үгүй тун их итгэлтэй байсан бөгөөд үүнээсээ болоод чтэр үү уур хүрч, цухалдаад ер тайвширсангүй. Зочдын том өрөөнд хамтдаа зурагт үзээд сууж байсан эхнэр маань усанд орохоор угаалгын өрөө рүү зүглэмэгц нь би тэсгэл алдан охиноосоо “Аквариумтай загаснууд хаачсан юм бэ?” хэмээн . шивнэн асуулаа. Гэтэл харин охин маань над руу нэг гайхаж харснаа үл таних хачин хоолойгоор “Би идчихсэн ш дээ" гэж хэлээд жижигхэн хоёр алгаараа амаа таглан инээж гарав. Би шоконд орох нь тэр. Жаахан охин минь "Би загас идсэн” гээд л зогсоо зайгүй үглэж надаас харцаа салсгахгүй инээгээд л. Миний сэтгэлд өнөөх алуурчны ертөнцийн хачин таагүй мэдрэмж дахин бий боллоо. Айдас жихүүцлийн хар шуурга асар хурдтайгаар намайг дайрч өнгөрөхөд би өөрийн эрхгүй салганан чичирч сууж байсан буйдан дээрээсээ өндийгөөд саяхан эхнэрийнхээ орсон угаалгын өрөө рүү тэмүүллээ. Охин инээсээр байв. Өнөөх алуурчны ертөнцөд аквариумны загас идэж байсан охин санаанд минь бууж балмагдсан учраас би дотроосоо түгжээтэй байгаа угаалгын өрөөний хаалгыг өөрийн эрхгүй тогшлоо. Гэтэл эхнэр маань хаалгаа нээсэнгүй. Охин “Ааваа би загас идсэн. Таны загасыг би идсэн” хэмээн инээсээр байгаа нь миний тэвчээрийг барж би угаалгын өрөөний хаалгыг илүү хүчтэйгээр балбалаа. Гэтэл үүний хариуд танихгүй хоолойтой хэн нэгэн эмэгтэй хүн баясан инээх нь тэр. Би угаалгын өрөөнөөс өөрийн эрхгүй хэдэн алхам ухарч өөрийгөө тайвшруулахыг хичээсэн боловч охин маань инээсээр байсан учраасбайдал дээрдсэнгүй. Би түүнийгчимээгүй болгохын тулд арга буюу хацар дээр нь алгадаад авлаа. Охины маань инээд уйлах дуугаар солигдож хэдэн өрөөгөөр нэг хадав. Өмнө нь би охиндоо хэзээ ч гар хүрч үзээгүй бөгөөд амьдралдаа анх удаа охиноо алгадаж байгаа нь энэ билээ. Би юу ч дуугарсангүй таг чимээгүй зогсож байтал “Юу болсон бэ? яагаад уйлаад унав аа?” гэсэн эхнэрийн маань дуу угаалгын өрөөний цаанаас цангинан сонсогдлоо. Би түүнд юу гэж хариулахаа мэдэхгүй зогсож байтал эхнэр маань уснаас яаран гарч ирэв. Тэгмэгцээ тэрээр “Ганболд оо, чи чинь яагаад хөшөө шиг зогсчихоо вэ? охиноо чаргадахгүй. Охин чинь уйлаад байна шүү дээ” гэж хэлэв. Би юу ч хэлж чадсангүй. Эхнэр маань надруу нэг том харснаа охиноо тэвэрч аваад “Яасан миний охин, юу болсон?” хэмээн асуулаа. “Аав намайг зодсон” гэсэн товчхон хариулт сонсомогцоо эхнэр маань надруу ууртай харц чулуудаад охиноо тэвэрсээр хажуугийн өрөө рүү ороод хаалгаа савж орхив. Би яахаа ч мэдэхгүй алмайран зогсоор байлаа. Угаалгын өрөөний цаанаас сонсогдсон үл таних эмэгтэй хүний инээх дуу Мөнхсайханых байсан гэдэгт би эргэлзэж байв. Миний айх санаа зовох хоёр зэрэгцэж байлаа. Алуурчны оюун санаанд тэнүүчилж байхад айж байсан яг тэр айдас намайг ээрсээр бүр үхээнц байдалд оруулах нь тэр. Би гал тогооныхоо өрөөнд орж өөртөө цай аягалан хэсэг суулаа. Гадуур хувцасныхаа халааснаас янжуур гаргаж зуухаа ч мартсангүй. Удалгүй би өерийгөө дэмий юманд хэт автсан гэж үзээд охиноосоо уучлал гуйхаар унтлагын өрөө рүү очлоо. Охин маань хэдийнэ унтжээ. Харин эхнэр маань унтаагүй намайг орж ирэхийг хүлээсэн янзтай сууж байв. -Охин түрүүн жигтэйхэн их инээгээд бүр чимээгүй болдоггүй, Тэгээд аргаа барахдаа алгадаад авлаа. -Алгадаж болно оо. Гэхдээ жаахан хүүхдийг зүгээр л инээснийх нь төлөө хацарт нь хурууны ором гартал алгадах хэрэг байсан юм уу. Уг нь өмнө нь чи охиндоо хэзээ ч гар хүрч байгаагүй шүү дээ. Зүгээр инээх байтугай шийтгэж болох буруу хэрэг хийсэн ч гэсэн чи өөрөө надаас өмөөрдөг байсан. Чиний энэ гэнэтийн авирыг чинь би ерөөсөө ойлгохгүй байна Ганболд оо. Магадгүй чи ажлаасаа болоод их ядарсан байх л гэж найдъя. Дараачийн удаа дахин ийм явдал давтагдвал охин бид хоёр чамаас айх болно, чи ойлгож байгаа биз дээ. -Тийм ээ, хайрт минь. Намайг уучлаарай. Дахин ийм зүйл болохгүй. Чи минь санаа зовох хэрэггүй ээ. Намайг ингэж хэлмэгц Мөнхсайхан миний хүзүүгээр тэвэрч санаа алдлаа. Ингээд удалгүй бид хоёр ч гэсэн цаг орой болсон болохоор унтахаар хэвтэцгээв. -Ганболд оо, ингэхэд чиний биед чинь ямар нэгэн зовиурмэдрэгдэж байгаа юм биш биз? -Үгүй дээ. Тэр тал дээр огтхон ч санаа зовох хэрэггүй. Би урьдын адил цоо эрүүл байна. -Тийм л бол сайн байна даа, сайхан амраарай. Мөнхсайхан ингэж хэлмэгцээ нүдээ анин төд удалгүй жигдхэн хэмнэлээр амьсгалан унтаж эхэллээ. Харин миний нойр хүрсэнгүй. “Би загас тэжээдэггүй л байсан юм байх даа” гэсэн гайхширсан бодлын хажуугаар угаалгын өрөөнөөс сонсогдсон үл таних бүсгүй хүний хүйтэн хөндий инээж байсан дуу чихэнд минь дахин сонсогдох шиг болно. Сэтгэл тавгүйрхэхдээ би дэмий л хөнжил дотроо хөрвөөсөөр багагүй хугацааг өнгөрөөжээ. Гадаа сонсогдож байсан ганц нэг машины дуу, хүүхдүүдийн шуугилдаж байсан чимээ сонсогдохоо байж гэрт минь зөвхөн эхнэр, охин хоёрын минь амьсгалах чимээ дуулдах аж. Ийнхүү хүмүүсийн амралтын цаг эхлэн шөнөтэй золгоод байхад миний толгойд элдэв муу муухайн бодлууд эргэлдсээр л... Гэтэл гэнэт л угаалгын өрөөнд ус дуслах чимээ сонсогдож эхлэх нь тэр. Би Мөнхсайхныг усанд ороод гарахдаа усаа сайн хаагаагүй юм байх даа гэж бодсон ч энэ бодлоосоо даруй татгалзав. Учир нь, хэрвээ эхнэр маань усаа дутуу хаасан бол аль түрүүний л ингээд ус дуслах чимээ сонсогдож байх байсан. Тэнд хэн нэгэн байна уу гэсэн бодол миний толгойд зурсхийн орж ирлээ. Арай нөгөө түрүүний үл таних хоолойгоор инээж байсан бүсгүй биш байгаа гэсэн болгоомжпол төрмөгц ар нурууны минь хүйтэн хөлс чийхрах шиг болов. Угаалтуурт дуслах усны хэмжээ илүү ихээр нэмэгдэж сэтгэлд бий болсон айдсыг минь улам илүү дэвэргэлээ. Тэнд яалт ч үгүй хэн нэгэн байна даа хэмээн өөртөө хэлсээр би угаалгын өрөө рүү очихоор орноосоо бослоо. Эхнэр охин хоёр маань тайван сайхан унтсаар байх бөгөөд би өрөөний гэрэл асааж тэднийхээ тав тухыг алдагдуулахгүй байхаар шийдлээ. Удалгүй би угаалгын өрөөнийхөө хаалганы өмнө тулж ирэв. Дотор ус дусалсаар лбайна. Би шууд л ороод крантыг чангалан хаах гэснээ нэг л жийрхээд завдсангүй. Угаалгын өрөөнд хэн нэгэнтэй таарах вий гэсэн болгоомжлол намайг арчаагүй үлбэгэр нэгэн болгожээ. Ус дусласаар, би яахаа мэдэхгүй зогссоор. Ингэсээр эцэст нь би хаалганы бариулаас огцом татаж нээгээд уг өрөөний унтраалгыг дарсан боловч гэрэл ассангүй. Усны дуслах чимээ илүү чангаар сонсогдож эхэлсэн бөгөөд хав харанхуйн дунд би угаалгын өрөөн дотроос хэнийг ч олж харсангүй. Гэтэл энэ үед миний хажуугаар хэн нэгэн зөрж өнгөрөх нь тэр. Би цочирдон балмагдахдаа эгээтэй л муухай орилчихсонгүй амаа барьж чадлаа. Угаалгын өрөөний унтраалгыг дахин дарж үзэхэд энэ удаад гэрэл мэлсхийн асах нь тэр. Би айж мэгдсэн нүдээр орчин тойрноо гүйлгэн харахад өрөөнд хэн ч байсангүй. Гагцхүү дутуу хаагдсан крантаас л ус дуслаж байлаа. Айж сандарсанаас болж миний зүрхний цохилт мэдэгдэхүйц түргэсчээ. Угаалгын өрөөнд халуун усны уур савсаж толийг битүү бүрхсэн байв. Би эргэн тойронд чимээ гарч буй эсэхийг нягталж анхаарлаа төвлөрүүлсэн хэдий ч юм сонссонгүй. Сэтгэл жихүүцэж гар минь салгалж байх бөгөөд би толийг халхалсан усны уурыг алгаараа арчиж өөрийнхөө царайг харахыг хичээлээ. Толийг бүрхсэн усан дуслууд арилмагц би давхийтэл цочин өөрийн эрхгүй дуу алдах нь тэр. Ингэсэн шалтгаан нь толинд туссан дүрсийг би өөрийгөө биш гэдгийг таньсан явдал байв. Би толь руу нүд салгалгүй ширтэж толинд байгаа этгээд ч миний зүг нүд цавчилгүй ширтэх аж. Би өөртөө итгэсэнгүй, тархи толгой эргэж чих шуугиж эхэлсэн ч би асар их тэвчээр гарган эрүүл ухаанаа хадгалж үлдлээ. Би өөрийгөө хий юм харж байна хэмээн амандаа үглэсээр нүдээ нухлан дахин нэг удаа өмнөө байгаа толь руу харцаа шилжүүлэв. Байдал огтхон ч өөрчлөгдсөнгүй. Би толинд туссан үл таних дүрсээс харцаа салгалгүй хэсэг хугацаанд ширтэн зогссоор байлаа. Яг л хэн нэгэн сүнс чөтгөр, магадгүй өнөөх алуурчин толин дотроос намайг дуурайж хөдлөөд байгаа мэт хачин таагүй мэдрэмж надад төрж байх нь тэр. Би түүнийг алдаатай хөдлөх эсэхийг нь шалгаж үзэхээрүсээ илэхэд тэр ч бас намайг дуурайн үсээ иллээ. Тэгэхээр нь өрөөсөн нүдээ анихад тэр ч бас дуурайгаад аньж байв. Би айж гайхсан сэтгэлээ дарж чадалгүй байсаар буцаж эргэлээ. Гэхдээ төд удалгүй байрандаа зогсов. Учир нь, миний нүдний буланд өнөөх толинд туссан миний дүрс намайг хаалга руу зүглэхэд дагаад хөдлөх биш яг байсан байрандаа зогсож зөвхөн хүзүүгээ хагас гэлжийлгэн намайг дагуулан харж байсан явдал билээ. Тэр баригдчихлаа. Миний хамаг бие арзганаад явчих нь тэр. Удалгүй би яах ч аргагүй угаалгын өрөөнийхөө өнөөх муу ёрын толь руу харц шилжүүлэв. Намайгхараад шоолон инээж байх нь тэр. Тэрээр бүр инээдээ барьж чадахгүй байгаа бололтой амаа дарснаа төд удалгүй гараа доош нь буулган амаа том гэгч ангайн инээх нь тэр. Гэхдээтүүний энэ инээд чихэнд сонсогдохгүй зөвхөн инээж буй дүрс нь л нүдэнд ажиглагдаж байх ажээ. Ёстой л нөгөө чимээгүй хашхираан гэгч нь л энэ байх гэсэн бодол төрж би өөрийн эрхгүй балмагдан барьц алдаж яахаа мэдэхгүй зогсож байснаа нүдээ тас аниад толгой руугаа хэдэнтээ дэлсээд авав. Тэгээд “Би хий юм харсан” хэмээн амандаа шивнэн хэлээд нүдээ аажмаар нээлээ. Гэхдээ толь руу харж зүрхэлсэнгүй. Би угаалгынхаа өрөөнөөс хурдхан шиг гарлаа. Магадгүй гай болж дахиад өнөөх саяын харсан хуурамч дүрс толин дотроос намайг ажиглаж байх вий хэмээн айсандаа тэгсэн биз. Би уймарсан сэтгэлдээ хөтлөгдөж угаалгынхаа өрөөний хаалгыг тас саван хааснаа эхнэр, охин хоёрынхоо унтаж байгааг саналаа. Тэгээд эхнэрээ шуудхан л цочоод сэрэх байх даа гэж бодсон ч харин тэгсэнгүй. Уг нь Мөнхсайханыг сэрсэн бол ингэж ихээр айж балмагдаад байгаа би гэдэг хүн баярлах л байлаа. Хамаг бие минь усан хулгана болтлоо хөлөрч дагжин чичирч байгаагаа би сая л нэг юм анзаарах нь тэр. Өөрийгөө тайвшруулах аргаа олохгүй ядахдаа би аман дотроо нэгээс арав хүртэл өөртөө сонсогдохуйцаар тоолж эхлэв. Басхүү хам хум сонсож байсан маанийн үг ч хэлсэн байж мэдэх... Би угаалгынхаа өрөөний хаалгыг нуруугаараа даранзогссоор багагүй хугацааг өнгөрөөснөө сая л анзаарах шиг боллоо. Угаалгын өрөөний хажууханд байрлах унтлагын өрөөнөөс эхнэрийн маань жигдхэн хэмнэлээр амьсгал чимээ гарч охин минь үе үе тамшаалахыг би олж сонсов. Би өөртөө “Одоо ор луугаа очиж унтах хэрэгтэй” хэмээн тушаасан ч байрнаасаа хөдлөхийг яарсангүй. Яг л хэн нэгэн этгээд намайг хаалганаас холдмогц угаалгын өрөөний хаалгыг нээгээд араас гараад ирэх юм шиг санагдаж би хөшингө байдалд оржээ. Би өөртөө энэ бол зүгээр л нэг хий хоосон төсөөлөл хэмээн итгүүлэхийг оролдсон ч дотоод сэтгэл минь үүнийг хүлээж авсангүй. Гэтэл ягэнэ мөчид ар нуруугаараа налчихаад байгаа угаалгын өрөөний хаалганы цаанаас хэн нэгэн хүн “түг... түг... түг...” хийтэл тогших нь тэр. Айж балмагдахдаа зүрх минь амаараа гарчих шиг л болов. “Бурхан минь, хэн байдаг байнаа. Саяын өнөөх намайг дуурайгаад байсан толин доторх этгээд гараад ирж байгаа юм болов уу?” гэсэн элий балай гэмээр бодол толгойд төрж яах учраа олсонгүй. Би айж сандрахдаа ямар ч авиа гаргаж чадсангүй дэмий л угаалгынхаа өрөөний хаалгыг улам хүчтэйгээр наллаа. “түг... түг... түг...” Хаалганы дотор талаас ийнхүү тогших чимээ дахин сонсогдлоо. Зүрхээр хатгуулаад явчих шиг л болов. Хэтэрхий ихээр цочирдсоноос болов уу нүд минь харанхуйлж шал нүүрэн дээр минь босоод ирэх шиг болж би ухаан балартан уналаа. ...Би өнөөх зүүднийхээ харанхуй ертөнцөд иржээ. Бие минь чивчрэн хөндүүрлэж байх нь тэр. Миний бүхий л оюун ухаан асар их дарамтанд оржээ. Нүдэнд юу ч үл үзэгдэх энэхүү харанхуй орчинд хэвл ийгээрээ явах хэн нэгэн этгээд миний өмнө бараг л тулж ирэхийг би мэдрэв. Аврал эрэн гинших жаахан охины дууг би сонсож байлаа. Би өөрийнхөө биеийг суллах гэж хамаг байдгаараа оролдож байхдаа өнөөх надад тулж ирсэн хэвлээр явагчийг ямар амьтан болохыг ойлгох нь тэр. Тэрээрөнөөх улаан үстэй эмэгтэйд амьдаараа мөчлүүлсэн нохой мөн байв. “Ээ бурхан минь гэж, би одоо яах ёстой вэ?, өнөөх дөрвөн хөлнөөсөө салсан байсан хөөрхийлөлтэй нохой оДоо болтол үхээгүй байна шүү дээ” хэмээн би өөрийн эрхгүй дуу алдав. Би энэ хүлээтэй байгаа хөшингө байдлаасаа мултарч зугтах гэж хамаг байдгаараа зүтгэсээр байлаа. “Ахаа намайг авраач дээ, гуйж байна” гэсэн жаахан охины аргаа барсан гуйлт тодхон сонсогдож зүрх зүсэгдэх шиг болно. Янз нь аврал эрж аргаа барсан амьтад намайг хүрээлж байгаа бололтой. Гэтэл би хүлээтэй байгаа шонгоосоо ч мултарч чадахгүй байсаар л байх юм... ..."Ганболд оо, яачихаа вэ? ухаан ор л доо” хэмээн гарнаас минь угзран уйлан дуугарах эхнэрийнхээ дуунаар би ухаан орлоо. Нүдээ нээн эргэн тойрноо ажиглахад үүрийн гэгээ туссан байв. Би яаран өндийгөөд хараал шүглэсэн гэмээр угаалгын өрөөний үүдэн дээр хэвтэж байгаагаа мэдэж шуудхан л огло үсрэн бослоо. Мөнхсайхан намайг хүзүүгээр минь тас тэврээд мэгшүүлэн уйлж гарах нь тэр. Харин охин унтлагын өрөөний мухарт элгэндээ дэрээ тэврэн зогсоод намайг айж болгоомжилсон нүдээр ширтэж байлаа. Чухам гэгээ орсон болоод ч тэр үү, өнөөх угаалгын өрөөнд болсон үйл явдлаас айж байсан сэтгэл минь бага ч атугай тайвширчээ. Би өөрийнхөө яагаад, юунаас болоод ухаан алдаж унаснаа сайн санаж байсан ч энэ тухай эхнэртээ хэлэхээ урьтал болгосонгүй. Г агцүү түүнийгээ яажшуухан тайвшруулах билээ гэсэн асуултыг л толгойдоо эргэцүүлж эхэллээ. Би Мөнхсайханы чихэнд нь “Одоо тайвшир даа хайрт минь, би зүгээр байна. Огтхон ч санаа зовох хэрэггүй” хэмээн шивнэн хэлэхэд тэрээр хариу юу ч дуугаралгүй улам ихээр мэгшүүлэн уйлж намайг өмнөхөөсөө илүү чангаар тэвэрлээ. Хэдийгээр би бүрэн гүйцэд ухаан орсон ч гэлээ сэтгэл түгшүүлсэн айдсын бодлоо гээж чадаагүй л байв. Ямар ч байсан л хангалттай ихээр айн сандарсан эхнэрээ тайвшруулах хэрэгтэйгээ ухамсарлажтүүнийхээ мөрөөр тэвэрч унтлагынхаа өрөөнд буцаж орлоо. Энэ үед охин минь өнөөх өрөөний буланд зогссон яг хэвээрээ байсаар байлаа. Би эхнэрээ орон дээр суулгаж өөрөө ч бас хажууд нь зэрэгцээд суув. Миний толгой үл мэдэг ангалзан өвдөх аж. Юу ч юм бэ дээ, урьд өмнө хэзээ ч хүсч байгаагүй учир нь үл олдох хачин хүсэлд автаад байгаадаа би энэ мөчид өөрийгөө гайхаад өнгөрлөө. Хэсэг хугацааны туршид өрөөнд чимээ аниргүй байдал үргэлжлэв. Би ярих эвээ олохгүй байгаагаас гадна толгойн өвчин минь улам ихээр нэмэгдэж ад зэтгэрийн шулам хамаг тамир тэнхээг минь сорж байх шиг санагдана. Ингэсээр эцэст нь эхнэр минь уртаар санаа алдаж миний духанд алгаараа хүрсэнээ "Хөгшин нь одоохон чамд халуун цай аягалаад ирье” гээд гал тогооны өрөө рүү зүглэн алхлаа. Энэ үед охин минь ээжээсээ хоцорчих вий гэсэн шиг хар хурдаараа араас нь гүйх нь тэр. Уг нь би охиноо дуудах гэсэн боловч амнаасаа ганц ч авиа гаргаж амжсангүй. Би охиноо маш ихээр айлгачихаад байгаагаа сайн мэдэж байлаа. Сэтгэл түгшиж бие минь улам ихээр зовиурлах шиг болно. Тун удалгүй эхнэр маань халуун савтай цай, аягатай барьсаар орж ирэхэд охин минь ээжийхээ өмссөн байгаа унтлагын халаадны хормойноос хоёр гараараа зуурсаар яваа харагдав. ... Хэсэг хугацаа өнгөрсөний дараа уусан цайнаасаа ч болсон юм уу, хамаг бие минь хөлөрч нойр хүрэх янзтай болж ирэв. Гэхдээ л сэтгэлийн минь түгшүүр бүрэн гүйцэд арилсангүй. Алуурчны ертөнцийн аймшигт үзэгдлүүд, загас тэжээж байсан гэсэн бат итгэл, охины минь загас идсэн хэмээн хөөрцөглөж байсан дүр зураг, угаалгын өрөөнд болсон муу брын үйл явдлууд бас ухаан алдсан хойно, эсвэл унтсан хойно үзэгдэх алуурчны ертөнцөд байсан хохирогч нартай холбоотой гаагүй зүүд гээд энэ бүхэн намайг маш ихээр хямрааж байлаа. Хамгийн харамсалтай нь энэ бүхнээ хуваалцах хүн миний эргэн юйронд байсангүй. Зөвхөн надаасхайр халамжхүлээх хамгаас хайртай эхнэр, охин хоёр минь л хажууд байх бөгөөд тэдэндэнэ тухайгаа яривал өөрөе тайвшрах биш харин ч тэднийхээ сэтгэлийг хямрааж өөрөөсөө болгоомжлоход хүргэнэ гэдгээ би төсөөлж байлаа. Би түгшсэн сэтгэлээ сэргээх санаатай бодолд автан хэвтсээр. Уг нь би өөрийгөө хангалттай их сэтгэлийн тэнхээтэй, аливаа юманд цочирдоод байдаггүй гэж боддог бөгөөд ойр дотныхон, найз нөхөд маань ч намайг ингэж үнэлдэг билээ. Гэхдээ энэ удаад угаалгын өрөөний толинд харагдсан миний өөр нэг хувилбарын тухай бодол хамаг сэтгэлийг минь үймүүлж өөрийн эрхгүй давчдан сандрахад хүргэж байв. Өглөөний найман цаг болжээ. Би эхнэрээ түргэн дуудах гэхэд нь хэрэггүй гээд болиулсан болохоор Мөнхсайхан маань охинтойгоо гал тогооны өрөөнд надад зориулан хоол хийж байв. Тэрээр намайггэнэт ухаан алдажунасанд санаа нь зовжнадтай хамт ажилладаг найзыг минь дуудсан тухайгаа надад ирж хэллээ. Машины сигналдах, микро автобусны кондукторуудын хашхирах чимээ бүдэгхэн сонсогдож сэтгэл санааны минь тавгүйтлийг бага багаар засах нь нэн таатай ажээ. Ингээд төд удалгүй хаалганы хонх дуугарч хамт ажилладаг найз Лхагваа маань орж ирлээ. Лхагваа бид хоёр аль арван жилийн өмнөөс л бие биенээ мэдэх бөгөөд сүүлийн үед улам илүү дотно байх болсон. Тэрээр гадуур хувцасаа ч тайлалгүй шууд л миний хэвтэж байгаа унтлагын өрөөнд орж ирээд “Яаж байна хөө? Юу болоод ухаан алдав, түргэн дуудуулахгүй яасан юм бэ?” хэмээн асуусаар миний хажууд иржсуулаа. Би найзыгаа хараад жигтэйхэн их баярлаж орноосоо өндийх гэсэн боловч толгой маань хөндүүрлэн хатгаж өөрийн эрхгүй буцаад хэвтлээ. Би Лхагваагийн мэндийг мэдээд “Би нэг л биш байна, гэхдээ энэ чамайг ингэтлээ сандрах хэмжээний тийм сүйдтэй асуудал биш” хэмээн үгээ гүйцээв. -Царай чинь цонхийгоод их ядарч дээ хөө. Ажилдаа хэт ихээр улайран зүтгээд ядарчихсан байхгүй юу. Бас дээрээс ньөчигдрийн алуурчны тархинд нэвтэрсэн ажил чинь биеийг чинь хямрахад хангалттай дэм болсон биз. -Магадгүй тийм байхаа. Гэхдээ Лхагваа, алуурчны ертөнцөд үнэхээр аймшигтай байсан ч би бодит амьдрал дээрээ тэрнээс ч дутахгүй таагүй үйл явдал, айдастай учраад байна. Жишээ нь гэхэд л би өчигдөр ухаан орохдоо охинтой гэдгээ таг мартчихсэн, эхнэрийнхээ нэрийг ч санахгүй байсан гээд бод доо хэмээн би эхнэрээ сонсохоос болгоомжилж шивнэн хэллээ. -Тийм үү, гэхдээ одоо зүгээр биз дээ. -Эхнэр охин хоёроо мартсан явдал тийм ч сүйдтэй зүйл биш юм шиг санагдах болсон. Харин түүнээс ч аймшигтай бүр бодитой гэмээр үйл явдал надтай учирсан. Энэ тухай яривал чи магадгүй итгэхгүй биз. -За яалаа гэждээ. Би дандаа л чамд итгэжбайдаг. Яримаар санагдсан зүйлүүдээ ярь л даа. Лхагвааг ийн хэлэхэд эхнэр маань банштай цай аягалсаар бидчий байгаа унтлагын жижиг өрөөнд орж ирлээ. Тэрээр миний биеийг яаж байгааг асуугаад алганыхаа ар талаар духанд минь хүрч халуунтай байгаа эсэхийг шалгаад гарч одов. Энэ үед охин минь ээжийнхээ хормойноос зүүгдсээр явсан бөгөөд надтай ямар ч үг дуугаралгүй ээжийгээ даган өрөөнөөс гараад явчих нь тэр. Өмнө нь охин минь хэзээ ч ийм байгаагүй болохоор би энэ явдалд хачин ихээр эмзэглэж өөрийгөө буруутгаж байлаа. Би охиндоо санаа зовсондоо болоод хажуудаа суугаа найз, өмнөө байгаа аягатай цайгаа ч мартаж орхижээ. -Яасан Ганболд оо, бие чинь эвгүйрхэж байна уу хэмээн Лхагвааг асуухад би цочих мэт болж хажуудаа хүн байгааг сая л нэг санах нь тэр. -Аан, зүгээр ээ. Хөгшин нь өчигдөр охиноо алгадаад авсан. Яагаад гээч? -Айл болгонд л тийм юм байдаг ш дээ. -Үгүй ээ, шалтгааныг нь сонсвол чи лав гайхана. Миний охин өөрийгөө аквариумд байсан загасыг идсэн гээд зогсоозайгүй инээгээд байсан юм. Түүнээсл бүх хэрэгболсон. Ингэхэд Лхагваа би өөрийгөө загас тэжээдэг байсан гэдэгт үнэхээр итгэлтэй байх юм. Тэгсэн чинь манай том өрөөнд загас байсан шинж ердөө алга. Алуурчны тархинд нэвтэрснээс хойш ийм болчихов уу? Ер нь би гэртээ загас тэжээдэг байсан билүү? -Юу? үгүй л байхаа даа. Би лав танай гэрт аквариумтай загас байхыг нэг ч удаа хараагүй юмдаг. -Тэгж таарна аа, би алуурчны оюун санаанд хэдхэн цаг аялаад л буцаад сэрсэн шүү дээ. Тэр хооронд юу боллоо гэж миний тэжээдэг загаснууд алга болох билээ. Магадгүй чиний зөв байж таарна. Яг үнэндээ бол би загас тэжээдэггүй, харин зүгээр л загас тэжээдэг гээд түүндээ итгэчихэж. Новш гэж, ийм хачин юм гэж бас байдаг аа. -Наадах чинь бодвол бусдын оюун санаанд нэвтэрснээс л болоо биз. -Лхагваа аан гээч, миний дотор алуурчны оюун санааны нэг хэсэг шингэсэн бололтой. -Хөгшөөн юу ярьж байгаа чинь энэ вэ. Тийм юм байж болно гэж үү, яагаад ингэж бодоо вэ? -Алуурчны тархинд тэнүүчилж байхад би маш их айж байсан. Гэр лүүгээ жигтэйхэн их яарч ирээд тэжээдэг байсан загаснуудаа харсан. Гэтэл тэр загаснуудыг минь нэгэн өрөөсөн нүдгүй жаахан охин идчихсэн зогсож байсан. Ёстой аймшигтай. Янз нь алуурчин загас тэжээдэг байсан бололтой. -Юун бололтой гэж. Угаасаа л тэр нөхөр чинь тэжээвэр загаснуудаа иддэг байсан гээд л хүний санаанд багтамгүй янз бүрийн зүйлс хийдэг болох нь тогтоогдсон тухай чи өөрөө ярьж байснаа мартаа юу? -Юу? тийм үү, би үнэхээр санахгүй байна. Хөгшин нь яг л нэг иймэрхүү байдалтай л болчихоод байна даа. Хамаг юмаа мартчихсан, эсвэл хаа хамаагүй зүйлд итгэчихсэн. Одоо бүр чамайг юун сайн санаж байгаа юм гэж баярлаж сууна. Намайг ингэж хэлэхэд Лхагваа санаа алдахаас өөр ямар ч авиа гаргасангүй. Бид хоёр хэсэг хугацаанд юу ч ярилгүйчимээгүй суулаа. Тэгсэнээ Лхагваа түрүүлэн ам нээв. -Чиний түрүүний ярьсанаас нэг зүйл их сонин санагдлаа. -Юу тэр вэ? -Охин чинь үнэхээр өөрийгөө аквариумны загас идсэн гэж хэлсэн юм уу? -Тийм ээ. -Хачин юмаа, хэчнээн жаахан хүүхэд ч гэлээ ийм юм ярьж инээмээргүй юм. -Яг үнэн. За яахав энэ дүүрч Лхагваа, энэнээс долоон дор болоод байна. -Юу тэр вэ? -Би өчидөр шөнө хий үзэгдэл харсан. -Юу? -Зөв асуулт байна. Мэдээж хэн ч гэсэн ингэж асууна л даа. Өчигдөр шөнө угаалгын өрөөнд хэн нэгэн байснаа тэндээс гараад явчихсан. Би гэхдээ хэн байгааг нь харж чадаагүй. Бас тэр толь. Би дахин хэзээ ч тэртолинд өрийгөөхаржчадахааргүй болтан доо. -Хөгшин нь чиний яриаг нэг л сайн ойлгохгүй байх шиг. Угаалгын өрөөнд сүнс, хий үзэгдэл эсвэл өөр хэн нэгэн байгааг чи яаж мэдсэн юм бэ? -Шөнө ус дуслаад байхаар нь би очсон. Угаалгын өрөөнд зүгээр л ганцхан хий үзэгдэл байгаагүй. Хэн нэгэн этгээд яалт ч үгүй миний хажуугаар зөрж өнгөрөхийг би мэдэрсэн. Тэгээд үүгээр ч зогсохгүй өөр нэгэн этгээд угаалгын өрөөнөөс гарахаар завдаж хаалганы дотор талаас тогшсон. - ... /Лхагваа миний ярихыг анхааралтай сонсож байснаа ямар нэгэн үг хэлэх гэснээ больчихов/ -Би айж сандрахдаа угаалгын өрөөний гадна талаас нуруугаараа налчихсан байсан юм. Тэгтэл харин яалт ч үгүй л хэн нэгэн дотроос нь тогшсон юм даа. Бүр хоёр ч удаа гээч. Миний энэ ярианд хэн ч итгэхгүй гэдгийг би сайн мэдэж байна л даа. Гэхдээ энэ бүхэн яалт ч үгүй үнэн юм шүү. Ядаж чи надад итгэх хэрэгтэй Лхагваа, би хэрвээ энэ чамд ярьсныгааэхнэртээ хэлвэл тэр намайг зүгээр л солиорчихож гэж бодоод зогсохгүй айчихна. -Тэр ч харин үнэн байх шүү. Чи эхнэртээ саяын надад ярьснаа яасан ч хэлж болохгүй. Чин үнэнийг хэлэхэд би чамд шуудхан итгэж чадахгүй байгаа ч бас итгэхгүй байж чадахгүй нь. Ямартай ч Ганболд оо, чи биеэ сайн амрааж хэсэг хугацаанд элдэв юм бодохгүй байх нь дээр шүү. Би одоо ингэсгээд ажил дээрээ очоод чиний биеийн байдал муу байгаа болохоор өнөөдөр иржчадахгүй байх гэжхэлнэ. Чиний бие Чулуунбаатар эмчийн хяналтанд байгаа ч саяын ярьснаа түүнд ярих гэж яарах хэрэггүй л болов уу. Яагаад гэвэд тэд шууд л чиний сэтгэцийг өөрчлөгдчихөж гээд чамайг баахан зовооно. Хэдэн өдөр харзнаж байгаад болъё. Манайхны хувьд бол чамайг хурдхан шиг ажилдаа ирээд алуурчны ертөнцийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөсэй гэж байж ядаж байгаа. Гэхдээ чи яарах хэрэггүй, одоохондоо өөрийнхөө биеийг л бодох хэрэгтэй. -Ойлголоо хөө. Чиний зөв. Надад одоо ажил руугаа очих хүсэл огтхон ч алга. Магадгүй миний оюун ухаан хэтэрхий их цочирдчихоод янз бүрийн хий юм харж, сонсоод байгаа байх л даа. Хөгшин чинь чиний үгэнд орноо. -За, за сайн байна. Би ингээд явъя даа. Лхагваа ингэж хэлээд миний гарнаас атгаснаа гарах хаалга руу зүглэлээ. Тэгэхдээ тэрээр Мөнхсайханд “Сайхан цайгаар дайлсанд баярлалаа” гэж хэлэхээ мартсангүй.
|