#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.20.17 11:18 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 53 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Oct.14.15 4:50 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
ХАР ГАР


...бүтээлгийг дээш нь сөхөөд тохлоо. “Бурхан минь би юу үзэх нь энэ вэ?” Хайрцган дотор цусаар уйлж буй хүний толгой байх нь тэр. Ямар ч биегүй зөвхөн толгой хэрнээ тэрээр амьд байх бөгөөд цусаар уйлж бас дээрээс нь өөрийг нь хөсөр орхиод зугтаасан хоёр
залууг зүхэх аж...


1-р хэсэг
Гутлын өсгий цементэн зам дээр тог тог гишгэлэх нь сонсогдсоор.
... Би зам дагуу явж байна. Магадгүй шөнө болсон болохоор надаас өөр хүн алхаж байгаа нь ер харагдахгүй юм. Ядаж машин ч давхидаггүй. Уг нь таксинд гар өргөж суухыг хүссэн ч энэ шөнө яагаад ч юм нэг ч такси үзэгдсэнгүй. Чимээ аниргүй. Зөвхөн хааяахан салхины аясаар модны навчис сэрчигнэж нэлээд хол байгаа бололтой хэн нэгний хүйтэн хөндий инээх нь л сонсогдоно. Гэхдээ би энэ хүний инээснийг өөрийгөө хий юм сонссоных гэж үзэж байна. Замын гэрлүүдийн ихэнх нь унтарчээ. 24 цагийн дэлгүүрүүд ямар нэгэн шалтгаанаар хааж гэрлээ унтраацгаачихсан байна. Ер нь амьтай голтой юм юу ч алга аа. Тэртээ холд цахилгаан станцын яндангийн ганц нэг гэрэл асаалттай үзэгдэх авч хэзээ мөдгүй унтраад өгөх болов уу гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Хот эзгүйрчээ. Араас хэн нэгэн хүн дагаад байгаа ч юм шиг санагдахад өөрийн эрхгүй ар нуруугаар арзасхийж алхааныхаа хурдыг сааруулан аажимхан эргэж харлаа. Хэн ч алга. Зүрхний минь цохилт мэдэгдэхүйц түргэсчээ. Яагаад, яагаад би хэнтэй ч, юутай ч тааралдахгүй байна вэ? Урьд өмнө амьдралдаа хэзээ ч ийм байдалд орж байгаагүйгээ л сайн санаж байна, аймшигтай. Надаас өөр хэн ч алга...
Гэр хүртэлх зам маань даанч хол байна. Орон сууцнуудын гэрэл тэр аяараа унтарчээ. Гэхдээ энд тэнд ганц нэгхэн цонх гэрэлтэй харагдах хэдий ч яагаад ч юм бас л айдас төрүүлж байна. Би алхааныхаа хурдыг түргэсгэлээ. Чимээ аниргүй байдал үргэлжилсээр. Бугуйндаа зүүсэн цагны минь цохилох чимээ чихэнд сонсогдож сэтгэл дэх айдас минь улам ихээр нэмэгдсээр. Новш, юу болоод байна вэ?
Би гэртээ харимаар байна. Түрүүнээс хойш бараг хагас цаг хэртэй хугацаа өнгөрсөн хэдий ч нэг ч хүн, нэг ч машинтайтааралдсангүй. Шөнийн дэлгүүрүүд, ТҮЦ, гэрлээ асаасан замын цагдаагийн пост ч тааралдсангүй. Миний өмнө байгаа зам дээр чухам юу байгаа нь төдийлөн сайн харагдахгүй юм. Гэхдээ ямартай ч нэг бүртийсэн хар юм нэлээд цаана байгаа замын гэрлийн тусгалд дөнгөн данган харагдана. Гэнэт л “Энэ юу вэ?” гэсэн сэтгэл хирдхийлгэм бодол толгойд орж ирмэгц хамаг биеийн шар үс босч буцаад гүймээр боллоо. Гэхдээ би чигээ өөрчилсөнгүй. Арай ч дээ. Ямар ч хөдөлгөөн хийхгүй байгаа зүгээр л нэг амьгүй биетээс айлаа гэж үү? хэмээн өөрийгөө шоолмоор санагдаж хүчээр шахуу муухан мушийлаа. Гэхдээ л миний алхааны хурд тэрхүү бүртийсэн бараан зүйл рүү дөхөх тусмаа өөрийн эрхгүй удааширч байгааг би мэдэрлээ. Овоолсон хог юм болов уу? Эсвэл хэн нэгэн согтуу нөхөр тас үсэрчихсэн байгаа хэрэг үү? Согтуу хүн байлаа гэхэд би лав энэ мөчид баярлана хэмээн өөрөө өөртэйгөө бодлоороо ярилцсаар өнөөх үл мэдэгдэх зүйлд нэлээд ойртон ирлээ. Тэгмэгцээ би нэг зүйл сонсох нь тэр. Чухам л энэ чимээг сонсмогцоо би өөрийн эрхгүй яг доороо гадас шиг зогсож анхаарлаа нэлээд сайн төвлөрүүллээ.
Амьсгалж байна, хэн нэгний амь тэмцэн уухилах нь тодоос тод сонсогдож байна. Бурхан минь юу болж байна аа, би тэрхүү тасралтгүй амьсгаадах бүртийсэн зүйл рүү дахин хэдэн алхам дөхөж очлоо. Юу вэ? аан, энэ чинь ердөө л нэг нохой байна шүү дээ. Гэхдээ яагаад босоод явчихалгүй ингээд амьсгаадан хэвтэж байгаа билээ.
Түй... би юу харах нь энэ вэ? нохойг мөчилчихөж. Ээ бурхан минь. Дөрвөн мөчгүй нохой дөнгөж амьтай голтой төдий л байна шүү дээ. Түүний хөдөлгөөнгүй хэвтэж байгаа газар хар хүрэн зүйл тунаран харагдаж байна, бодвол цус биз. Ээ халаг гэж, энэ нохойг хэн, яах гэж ингэв? Нохой намайг харснаа гаслах гэж хүчилсэн хэдий ч амнаас нь олигтойхон авиа гарсангүй. Нохойг амьдаар нь ингэж мөчилнө гэдэг даанч энэрэлгүй хэрэг биш үү? Нохой амьд байна. Энэ чинь түүнийг саяхан ийм болгосон гэсэн үг. Тэр нь хэн бэ? хүн үү?
Харсан зүйлдээ барьц алдсан би нүдээ анихаас наахнуур юм болж байж нохойны хажуугаар харайлган өнгөрлөө. Энэ үед дөрвөн мөчөө тасдуулан амь тавьж байгаа нохой надаас аврал эрэх мэт гийнахад түүний өөрийгөө ямар их хүчилж байгаа нь нүдэнд минь үзэгдэх шиг боллоо. Эргэж харж болохгүй, эргэж харж болохгүй, чигээрээ л яваад бай чи удахгүй гэртээ харьсан байх болно. Тэгээд энэ бүх муу муухай, сэтгэл хирдхийлгэсэн аймшгийн орчин үгүй болно. Тэгээд би заавал инээдмийн кино үзнэ дээ. Тийм ээ, би энэ мэт сайхан зүйл бодох хэрэгтэй...
Би хэдий чинээ өөрийгөө тайвшруулж өөдрөг зүйл бодохыг хичээж байгаа ч гэлээ ямар ч үр дүнд хүрсэнгүй. Намайг хүлээж байгаа гэрэл муутай зам эцэс төгсгөлгүй мэт харагдаж байна. Миний өмнө, бүр нэлээд өмнө хэн нэгэн этгээд байгаа бололтой. Тэр этгээдийн инээх нь үе үе сонсогдсоор л байна. Энэхүү хүйтэн хөндий инээд нэлээд цаана сонсогдсон ч би энэ удаад өөрийгөө бодитой юм сонссондоо итгэлтэй байна. Тийм ээ, яагаад гэвэл тэр дахин дахин инээж байна шүү дээ. Гэхдээ тэр этгээд нүдэнд харагдахгүй байна аа.
Би зүүн тийшээ харлаа. Гэрлээ унтраасан харанхуй орон сууц дүнхийн бараантаж сэтгэлд бий болсон айдсыг улам бүр хөхүүлэн дэмжих мэт. Аймаар юм, гэрэл нь асаалттай цонх байна уу?
Намайг ингэж бодмогц мэр сэр айлын цонхнууд хоорондоо хэлэлцсэн юм шиг ойр ойрхон гэрэлтэй боллоо. Бурхны аврал, амьд орчин, энгийн тайван байдал байж л байна шүү дээ. Одоо хэн нэгэн цонхоороо харна даа.
Намайг ийнхүү бодохтой зэрэгцэн хоёр давхарын гэрэлтэй цонхны цаанаас нэгэн жаахан охин гадагшаа харах нь тэр. Би эхэндээ баярламаар болсон ч удал гүй хамаг сэтгэл хирдхийгээд явчихлаа. Тэрхүү дөнгөж 13 настай болов уу гэмээр охин чармай нүцгэн байх бөгөөд яг надруу хараад гараараа даллаж байх нь тэр. Охины хөдөлгөөн маш удаан, хөшингө байдалтай юм. Би энэ байшинтай тун ойрхон явж байгаа болохоорохиныг сайтар харлаа. Тэр инээж байна, гэхдээ түүний нүцгэн бие энд тэндээ зүсүүлсэн шарх сорвиор дүүрэн аж. Тэгсэнээ Тэрхүү жаахан охин доош тонгойн ямар нэгэн зүйлийг гараараа чимхэж аваад дээш өндийлөө. Би удалгүй түүний гаранд байгаа “Би ганцаараа байна” гэсэн тахир муруй боловч томоор бичсэн бичгийг төвөггүйхэн олж уншив. Цагаан цаасан дээр улаан өнгөөр бичсэн тэрхүү муйхар бичиг энэ харанхуйн дунд тодоос тод харагдах нь арга ч үгүй биз. “Энэ бичгийг янз нь уруулын будгаар бичиж дээ” гэсэн хэнд ч хэрэггүй бодол толгойд эргэлдэхтэй зэрэгцэн айдас жихүүцлийн шуурга хамаг сэтгэлийг минь хуйлруулж эхэллээ.
Ээ бурхан минь, миний хоёр нүдийг нулимс бүрхэн ирж өөрийн эрхгүй толгой эргэх мэт боллоо. Би өөрийнхөө нүдний харцыг учир битүүлэг чармай нүцгэн охиноос арайхийн шилжүүлж өмнөх замаа харав. “Би ганцаараа байна гэнэ шүү, тэгээд юу гэж?” хэмээн амандаа шивнэж өөрийгөө тайвшруулахыг хичээсэн ч хоёр хөл минь салганан чичирсээр байна. Бурхан минь би айж байна. Өнөөдөр юу болоод байна аа.
... Би дахиад л зам руу харсан ч миний хүссэнчлэн зорчигч хайсан такси харагдсангүй. Ер нь л ямар ч машин тэрэг, хүн амьтан юу ч алга. Би өөрийнхөө саяын харсан зүйлд маш ихээр айн цочирдож эргэж харахгүй юм шүү хэмээн өөрөө өөртөө амлан алхаж байлаа. Аягүй бол өнөөх гэртээ ганцаараа байгаа чармай нүцгэн жаахан охин миний араас дуудах вий гэсэн бодол толгойд орж ирмэгц чухам л ар нурууны арьс хуураад ирэх шиг санагдах нь тэр. Би ёлтойж бүдгэрсэн мамын гэрлүүдийг бараадан гүйж эхэллээ. Харин эргэж харж завдсангүй. Гэнэт л толгойд саяын миний харсан зэтгэрийн жаахан охин яг ард минь намайг даган шогшиж яваа юм биш байгаа гэсэн бодол төрж цус царцах мэт болоод алгуурхан эргэнхарлаа. Бурхныавралаархэнчбайсангүй. Замаар машин ирж яваа юм биш биз хэмээн дахин горьдон харсан чюу ч олж үзэлгүй урам хугарлаа. Тэгэхээр нь би өнөөх саяын охины гэрэл нь асаалттай байгаа цонх руу хяламхийн харав. Бас гэрлээ асаасан бусад цонх руу ч харлаа. Гэтэл гэрэлтэй байгаа тэр бүх цонхнуудаас янз бүрийн хүмүүс надруу хүзүүгээ гилжийлгэн амаа хагас ангайлгасан байдалтайгаар харж байх нь тэр. Тийм ээ, эр эм хөгшин залуугүй бүгдээрээ хачин цэнхэр нөмрөг нөмөрцгөөчихсөн амьгүй хоосон харцаар яг над руу цоо ширтэж байна. Тэд яг надруу гилжийн харсан чигтээ ямар ч хөдөлгөөн хийхгүй аж. Би эгээтэй л ухаан алдаж унасангүй. Ум хумгүй эргэж өмнөх замруугаа харан хурдлан алхлаа. Тэгээд удалгүй өөрийнхөө харсанд эргэлзэн дахин эргэж харахад өнөөх цэнхэр нөмрөгтөнгүүд ямар ч чимээ гаргалгүйгээр маш хурднаар надруу ойртон ирж байв.
"Бурхан минь юу болж байгаа нь энэ вэ?”...
Би хамаг тэнхээгээрээ хурдлан гүйж эргэж ч харсангүй. Гэхдээ тэдгээр цэнхэр нөмрөгтөнгүүд миний араас хөөсөөр байгаа гэдгийг би маш сайн мэдэж байлаа. Удалгүй миний чихэнд хэн нэгний сөөнгөтсөн авиа сонсогдох нь тэр. Намайг гүйцээд ирж дээ гэсэн бодол зурсхийн орж ирээд би өөрийн эрхгүй эргэн харлаа. Ашгүй золоор ард минь хэн ч байсангүй. Хий юм, утгагүй айдас гэж би өөртөө шивнэн хэллээ.
...Би замын бүдэг гэрлүүдийг бараадан алхсаар байна. Гэр хүрэх арай болоогүй. Харин хамаг сэтгэлийг минь айдас, муу ёрын бодлууд эзэлчихэж. Тийм ээ, бугуйн цагны цохилох чимээ, өөрийнхөө цементэн зам дээгүүр алхлахаас өөр ямар ч чимээг сонсохгүй байна гэдэг дэндүү аймшигтай аж.
“Байз би хий юм сонсоогүй байгаа... Үнэхээр машин давхиж байна уу?” Би зүүн мөрөө давуулан эргэж харав. Аз болоход яг миний явж байгаа зам дагуу нэгэн жижиг тэрэг айсуй. Гар өргөх хэрэгтэй, энэ машинд л суучихвал энэ муухай муу ёрын орчноос салчихна. Байз, гэхдээ энэ машин гялтганасан тас хар өнгөтэй юм. Чухам ийм болоод ч тэр үү энэ машин яг л оршуулгын цувааг тэргүүлэн яваа мэт сэтгэгдэл төрүүллээ. Сэтгэл хэчнээн тавгүй болж ирсэн ч би энэхүү муу ёрын бодлоосоо өөрийгөөхүчлэн байж салгаад машинд гар өргөхөөр шийдэв.
“Сайн санаат жолооч минь зогсоорой, зогсоорой...”
Ашгүй миний хүсэлтийг сонссон юм шиг машин миний өмнөхөн огцом тоормослон зогсов. Би хар өнгөтэй энэ машины урд талын хаалгыг нээх гэтэл онгойсонгүй. Бүр байтлаа жолооч нь ч гэсэн дотор талаас нь нээхэд надад тусалсангүй гээч. Хачин юм... За яахав ард нь суучихна гэж нэг сайхан юм байна.
Ийнхүү намайг машины арын суудалд суумагц машин алгуурхан хөдөллөө. Би үг дуугарах гэснээ эрхгүй түдгэлзэх нь тэр. Бүдэгхэн гэрэлд би машины жолоочийг их том биетэй эмэгтэй хүн болохыг таньж амжив. Гэхдээ энэ нь огтхон ч таатай санагдсангүй. Эмэгтэйн далаа хүртэл ургуулсан буржгар үс нь улаан өнгөтэй аж. “Харанхуй шөнө зам дээрээс олдсон ганц такси нь хар өнгөтэй тэгээд бас эмэгтэй жолоочтой, тэр нь улаан үстэй. Мөн таарч дээ” гэсэн бодол сэтгэл тавгүйтүүлсэн ч би өөрийнхөө сэтгэлийгтайвшруулжчадлаа. Жолооч эмэгтэй яагаад надаас “хаа хүрэх вэ?” гэж асуухгүй байгаад гайхаж удгтгүй бүр түүнээсээ илүүтэйгээр айх болов. Гэхдээ л би юу ч дуугарч түвдсэнгүй.
Миний суусан арын суудалд ямар нэгэн юм тавьчихсан байгаа нь харанхуйд бүртийн харагдана. Би нэгэнт жолооч эмэгтэйтэй яриа үүсгэж чадахгүй байгаа учраас дэмий байхаар хажуудаа байгаа зүйлийг тэмтэрч үзээд татвагас хийтэл цочих нь тэр. Дөрвөн ширхэг үсэрхэг хөл. “Яг тийм байна, нөгөө мөчлүүлсэн нохойны хөл энэ байна даа” гэсэн аймшигт бодол зурсхийн орж ирмэгц хамаг бие минь салганан чичирхийлж ирлээ. “Энэ улаан үстэй эмэгтэй нохойг мөчилжээ. Би хэний машинд суух нь энэ вэ?” гэсэн бодол зүрхийг минь чангаар базах шиг болж хоромхон зуур хамаг бие усан хулгана болтлоо хөлөрч эхэллээ.
“Би... би бууя аа... хөөе эмэгтэй, би энд буулаа...”
Энэ үгээ би ямар их хүчлэн байж хэлэв ээ. Өөрөө ч бараг сонсоогүй энэ үгийг минь харин улаан үстэй жолооч эмэгтэй сонсчээ. Машин огцом гэгч нь тоормослов. Би ч чухам энэГэхдээ би өөрийнхөө айж зугтаж байгааг жолооч эмэгтэйд мэдэгдүүлэхгүйн тулд их л тайван байгаа мэт дүр эсгэхийг хичээлээ. Би хурдхан шиг түүрийвчээ нээж мянгатын дэвсгэрт гаргаж өөрийнхөө сууж байсан сандал дээр тавих гэтэл машин хөдөлчихөв. Ийнхүү намайгайдсаасаа салж ч амжаагүй байтал машины үл ялиг сөхөгдсөн арын тээшний хайрцагнаас ямар ч хөдөлгөөнгүй үхсэн хүмүүсийн хөшсөн байдалтай гар, хөл зэрэг зүйлс цухуйн харагдах нь тэр. Би харсандаа итгэж ядлаа. “Энэ машин үхдлүүд түүж яваа юм байх даа?” хэмээн гайхан бодож байтал машины явдал дунд нэгэн үхээнц, цэлдэн хөх өнгөтэй чөрийсөн урт нарийн гар машины арын хаалгыг хаачихав. “Жолоочийн гар машин жолоодож байхдаа энэ хүртэл ингэж сунана гэж байхгүй. Тиймээс машинд өөр хүн байжээ. Би түүнийг яагаад харсангүй вэ?" ингэж бодсоор би бүр хөшиж орхисон байв. Тэгээд хэдий хэр хугацаа өнгөрсөн юм бүү мэд сая нэг юм сэхээ авч өмнөх замаа даган үргэлжпүүлэн алхав.
Айснаасаа болоод хамаг бие минь салганаж бүр эрүү хүртэл тачигнан дуугарч байх нь тэр. Зүрхний минь цохилт түргэсч тайван байдлаа нэгэнт алдаад байгаагаа би ойлгож байна. Хөл, гар минь хүртэл хөшингө байдалд орж арайхийн урагшилж байх шиг. Гэтэл гэнэт миний өмнөхөн талд өнөөх түрүүнээс хойш үе үесхэн инээж байсан хүйтэн хөндий үхээнц инээд чангаар сонсогдож би давхийтэл цочих нь тэр. Зүүн талын машины зам дээр саяхан намайг суулгасан өнөөх хар өнгөтэй суудлын машин зогсчихож. Нүд харанхуйлах шиг болж, хэл ам хуурайшин хатаж би жинхэнэ муу муухай бүхнийг төсөөллөө. Түрүүний нохойг мөчилсөн улаан үстэй алуурчин эмэгтэй намайг тосч байгаа нь энэ үү? гэсэн аймшигт асуулт толгойд төрж би айдсын гүн рүү нэг мөсөн живэх нь тэр.
Улаан үстэй жолооч эмэгтэй аль хэдийнэ машинаасаа гараад ирчихжээ. Тэрээр миний замд хөндөлсөн зогсож байх мөчийг хүлээж байсан болохоор машинаас хурдхан шиг буулаа.бөгөөд түүний санаанд оромгүй өндөр байдал нь намайг ёстой л ухаан балартуулахад хүргэлээ. Уг нь би “Танд юу хэрэгтэй вэ?” гэж асуух гэсэн боловч амнаас минь ямар ч авиа гарсангүй. Час улаан өнгийн буржгар үстэй эмэгтэйн нүүр замын бүдэг гэрэлд төдийлөн сайн харагдахгүй байлаа. Үл таних жолооч эмэгтэй надаас даруй хоёр толгой илүү өндөр юм. Тэрээр бүдүүн хуруунуудтай бахим гартаа ямар нэгэн аягатай зүйл барьжээ. Би ямар ч хөдөлгөөн хийжчадсангүй, доороо зогссоор байгаагаа өөрөө ч анзаарсангүй. Хүүхэн надруу хоёр алхам ойртон ирэхэд би зөвхөн түүний гарт байгаа гозгор аягатай зүйл рүү л ширтэж байлаа. “Одоо яах вэ? зугтах хэрэгтэй юу?” гэсэн бодол төрж байсан ч айснаасаа болоод хөшингө байдалтай байгаа бие минь эгээ л газарт ****** гадас мэт болжээ.
-Май, шинэхэн цус. Уух уу? амттай шүү!
Улаан үстэй эмэгтэйн хэлсэн энэ үгийг сонсоод би аянганд ниргүүлэхмэтболлоо. Бизнэасуултандхариулжчадахгүйяахаа мэдэхгүй зогсожбайтал эмэгтэй гартаа байгаа аягатайг гүд, гүд хийлэл залгилах нь тэр. Тэгсэнээ тэрээр сэтгэл хангалуунаар тамшаалан зүүн гараараа амаа арчлаа. Цусанд дуртай аварга биетэй эмэгтэй надруу дөхөхөд би яах ёстойгоо үнэндээ л мэдсэнгүй. Би хормын төдийд эргэн тойрноо нүдээрээ нэгжээд амьд юм юу ч харсангүй. Өнөөх л хөл хөдөлгөөнгүй, амьгүй орчин яг хэвээрээ байх бөгөөд өөр лүү минь улам бүр дөхсөөр буй эмэгтэйгээс болоод зүрхээр хатгуулах шиг боллоо. Хамаг биеийн хар хөлс цувж, цус минь буцлах шиг болоход өөрийн эрхгүй тэсгэл алдарч би хоолойгоо шавхан чарлалаа.
...Миний нүд цав цагаан орчинд гялбахыг би мэдрэв. Өнөөх дөнгөж саяхан л надад бараг тулаад ирсэн аварга биетэй, улаан үстэй эмэгтэй, чимээ аниргүй, амьгүй мэт хоосон харанхуй орчин тэр бүгд алга. Харин түүний оронд ямар ч цонхгүй өрөөнд эргэн тойрон тэр аяараа цагаан, өөрөөсөө өөр ямар ч хүнгүй орчинд би шилжин иржээ. Би юу болоод байгааг ойлгохыг хичээсэн ч толгой тэсэхүйеэ бэрхтэйгээр ангалзанөвдөж ёолмоор болов. Гэвч миний амнаас дуу гарсангүй. Хэн нэгнээс тусламж гуйн дуудмаар байсан ч харамсалтай нь хэл ам маань эвлэсэнгүй ээ. Би өндийхийг завдсан ч надад үнэндээ ямар ч тэнхэл алга. Магадгүй би үхчихсэн юм болов уу?
Би өөрөөсөө ингэж асуугаад хэсэг хугацаанд тээнэгэлзэн байснаа төд удалгүй үхчихсэн гэдэгтээ итгэж эхэллээ. Гэтэл яг энэ мөчид хэн нэгэн хүн надруу дөхөн ирж гарын судас бас толгойд минь жижигхэн дугариг наалтууд тавьснаа явж одов. Би түүний нүүрийг олигтойхон олж харах гээд чадсангүй, үг ч дуугарч амжсангүй. Ингээд би өөрийгөө үхээгүй юм байна хэмээн дөнгөж бодож эхлэхтэй зэрэгцэн тархи толгой манаран жингүүдэж, нүд харанхуйлж эхэллээ.
...Би дахиад л түрүүний харанхуй гудамжинд ганцаархнаа хэвтэж байх нь тэр. Би юу болоод байгааг ойлгохыг хүссэн ч тусыг эс олов. Өнөөх түрүүний надруу дөхөн ирсэн өндөр биетэй буржгар үстэй эмэгтэй одоо алга. Би өөрийгөө айсандаа ухаан алдсан хэмээн дүгнээд алгуурхан өндийх мөчид түрүүн төрж байсан айдсын мэдрэмж миний сэтгэлд эргэн ирлээ. Тэгээд би дахиад л үргэлжпүүлэн зам дагуу алхалж гарлаа. Эргэн тойрноо айж мэгдсэн нүдээр нэгжсээр алхааныхаа хурдыг түргэсгэв. Гэтэл миний өөдөөс хэсэг хүмүүс гүйлдэн ирж байх нь тэр. Замын бүдэг гэрэлд лав арваад хүн байгаа бололтой харагдахад би өөрийн эрхгүй зогтусч биеэ хураав. “Эдгээр хүмүүс янз нь надруу довтолж байна” хэмээн бодоод зугтах санаа төрсөн ч дэндүү хожимджээ. Тэд надад тун их ойртсон байх бөгөөд би ч яахаа мэдэхгүй хөшиж орхих нь тэр. Гүйж айсуй хүмүүсийн зөвхөн хөлийн чимээ л сонсогдох бөгөөд тэдгээр цэнхэр нөмрөгт этгээдүүд юу ч дуугарахгүй байлаа. Би айж сандрахдаа гараа зангидав. Гэтэл тэд намайг анзаарсан ч үгүй хажуугаар минь ижилхэн хэмнэлээр гүйлдэн өнгөрч нэгэн зэрэг “ҮХЭЛ” хэмээн их дуу хадаагаад арилж өгцгөөлөө. Энэ мөчид миний нүдэнд хамгийн ихээр өртсөн зүйл бол тэдгээр гүйж өнгөрсөн хүмүүсийн нүднээс цусан улаан нулимс урсажбайсан явдал билээ. Хамаг бие арзганаад явчих нь тэр. Энэ хүмүүс намайг харсангүй хэмээн би өөртөө хэлээд араас нь харсаар хоцорлоо. Би хэсэг хугацаанд гайхан зогсож байснаа дахиад л урагшаа замаа даган алхав. Би болж байгаа үйл явдлын учрыг огтхон ч ойлгохоо байж чухам л үхмээр санагдаж эхэллээ. Хүн гэгч амьтан айдас түгшүүрт хэт их автаж басхүү ганцаардахаараа амьд байхаас залхаж үхлийг үгүйлдэг гэдэг үнэн бололтой. Тэртээ урд миний өмнөх зам дээр өнөөх түрүүнээс хойш инээгээд байгаа сөөнгө хоолойтой этгээд байсаар байгааг би мэдэж байна. Тэр намайгтавлан инээж, аль нэг тийш дагуулаад ч байх шиг хачин таагүй мэдрэмж сэтгэлийг минь эзэмдлээ. Би доороо зогтусах нь тэр. Ингээд л урагш яваад байх нь сайн юманд хүргэхгүй гэж санасандаа тэгсэн хэрэг. Үнэндээ бол би гэрлүүгээ явж байгаа хэдий ч намайг ямар нэгэн муу зүйл хүлээж байгаа гэдгийг хамаг л эд эсээрээ мэдрэх шиг болж байна. Өөрийн эрхгүй хоёр нүднээс минь нулимс урсав. Сэтгэл тавгүйрхэж бүр солиороход ч гайххааргүй энэ таагүй үед нулимс унагах нь байж болох асуудал. Би хацар халуу оргиулан урсаж буй нулимсаа алгаараа арчив. Тэгээд замын бүдэг гэрэлд алгаа тэнийлгэн үзвэл улаан нэлий юм харагдах нь тэр. Би гайхан балмагдаж нөгөө гараараа хоёр хацраа ээлжпэн арчиж үзээд харвал бас л шингэн улаан юм боллоо. Би айхдаа хашхирмаар болсон ч тэгсэнгүй. Харин "Би цусаар уйлж байна” хэмээн өөртөө аяархан шивнэн хэллээ. Хараал идмэр гэж би цусаар уйлж байна, түрүүний гүйж байсан .1мьд үхсэн нь мэдэгдэхгүй хүмүүстэй ижилхэн цусаар уйлж байна шүү дээ. Яагаад ингэнэ вэ? Яагаад? Эсвэл би үхчихээ юу? Би тэдний нэг байх нь.
Эргэн тойрон тэр аяараа ханхай хоосон оргиж би Оачимдахдаа нүдээ ухахад ч бэлэн боллоо. “Цусаар уйпж байгаа нүдийг ухаад хаяхад яадаг юм” гэсэн бодол толгойд эргэлдэж түүнийгээ дагаад хязгааргүй их гуниг сэтгэлийг миш. үимүүлэх аж. За яахав гэр лүүгээ очъё, ямартай ч гэрлүүгээ орьё гэсэн бодол толгойд төрж байж сая нэг юм урагшаа алхажэхэллээ. Хамаг бие минь хүндэрчихэж. Хоёр хөл минь эгээ л хэдэн тонн ачааг тээж яваа мэт л сэтгэгдэл төрүүлнэ. Би харих ёстой.
Ашгүй би танил дасал болсон өөрийнхөө амьдардаг орон сууцны орцыг олж харлаа. Өнөөх л харанхуй хэн ч байхгүй муу ёрын орчин гэрийн минь үүдэнд хүртэл ягтэр хэвээрээ байсаар байх нь тэр. Замын гэрлүүдийн зарим нэг нь алдаг оног асаж байгаа юм чинь цахилгаан тасраагүй байх ёстой. Тиймээс гэртээ ормогцоо гэрлээ бас зурагтаа асааж тайвшрах болно хэмээн би өөрөө өөртэйгөө бодлоороо ярилцсаар орцныхоо өмнө тулж ирэв. Гэтэл гэнэт ардхан талд минь хэн нэгний хөнгөн шингэн гүйх чимээ гарлаа. Нуруугаар минь арзасхийж “Юу вэ?” гэсэн бодол толгойд төрсөн ч би өөрийгөө хүчлэн байж эргэн харав. Маш жижигхэн “Сүйх тэрэг” гэмээр зүйлийг дамнуурган дээр хоёр талаас нь өргөсөөр яваа цав цагаан хувцастай, том далбагар дугуй цагаан малгай бүхий хоёр эр харанхуйд тодхон харагдлаа. Тэд явсаар манай орцноос тун холгүйхэн газарт өнөөх барьж явсан цагаан бүтээлэгтэй жижигхэн сүйх тэргээ орхичихоод буцаад гүйчихэв. Би "Хөөе” хэмээн дуудсан боловч цагаан хувцастай хоёр эр эргэж харалгүй арилж өглөө. Би орц руугаа орох гэснээ больж саяын залуусын орхиод явсан цагаан бүтээлэгтэй тээшний зориулалттай гэмээр жижихэн сүйх тэргийг гайхан харав. Ингээд би хэсэг хугацаанд эргэлзэн зогссоор уг цагаан даавуугаар бүтээсэн жижигхэн сүйх рүү дөхлөө. Сүйх рүү дөхөх тусам айдас минь нэмэгдэж намайг хүлж байсан ч сониуч зан минь тэрхүү айдсын хүлээсийг тасар татан урагшилсаар байв. Ингээд би нэг л мэдэхэд хагас алдын дайтай тэрхүү цагаан даавуугаар бүтээсэн хайрцагны өмнө тулж ирлээ. Цагаан бүтээлгийг сөхөх гэснээ эргэлзэж доошоо өвдөглөн суугаад чих тавин чагнав. Гэтэл хайрцган дотроос хэн нэгний харамсан гинших адын чимээ дуулдаж байх нь тэр. Би энэ хайрцагнаас ийм чимээ сонсоно чинээ санаагүй учраас хайрцагнаас өөрийн эрхгүй хэдэн алхам ухарлаа. Гиншинуйлах дуун улам бүр тод сонсогдож эхлэв. Энэхүү чимээнээс үзэхэд уг чимээг гаргаж буй эзэн нь үнэхээр аймшигтай ихээр зовжээ гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Уг нь би өөртөө “Энэ цагаан бүтээлэгтэй сүйх тэргэн хайрцгийг энд нь тэр чигт нь орхиод гэртээ орох хэрагтэй” хэмээн хэлсэн ч сониуч зан маань намайг тушиж байлаа. Ингээд эцэст нь би жижигхэн сүйх тэрэгний дэргэд алхаж очив. Гиншин уйлах дуу сонсогдсоор л. Уг нь ийм жижигхэн хайрцганд ямар ч хүн, тэр ч байтугай нохой, муур мэтийн амьтан ч багтахгүй гэсэн бодол төрж байсан ч би цагаан бүтээлгийг дээш нь сөхөөд тохлоо.
“Бурхан минь би юу үзэх нь энэ вэ?” Хайрцган дотор цусаар уйлж буй хүний толгой байх нь тэр. Ямар ч биегүй зөвхөн толгой хэрнээ тэрээр амьд байх бөгөөд цусаар уйлж бас дээрээс нь өөрийг нь хөсөр орхиод зугтаасан хоёр залууг зүхэж ба.йв. Энэхүү эрүүн дээрээ багавтар сахалтай, үсгүй шахам эрэгтэй хүний ганц толгой ерөнхийдөө хувхай цагаан арьстай бөгөөд цусаар уйлж буй нүдээрээ намайг ширтэн харж аврал эрэх нь тэр. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Ганц толгой байгаа байрнаасаа холдож чадахгүй, ер нь яаж чадахгүй учраас түүнд хөл гар, биетэй амьд хүн зайлшгүй хэрэгтэй байгаа бололтой. Тэрээр уйлан шаналж “Одоо би яах юм бэ?" хэмээн надаас асуух нь тэр. Би түүнд юу ч хариулж чадсангүй. Биегүй толгой зүрх зүсэм муухайгаар хашхиран уйлсаар байх бөгөөд намайг өөрийг нь орхих вий гэхээс үнэхээр их айж тэвдэн сандарч байв. Энэ толгойг яг өөрт нь зориулсан гэмээр жижигхэн хайрцганд хийсэн байгаа нь ч гэсэн муу муухай сэтгэгдлийг хангалттай төрүүлж байлаа. Миний толгой эргэж чих шуугих нь тэр. Амьдралдаа өмнө нь хэзээ ч ийм зүйл хараагүй бас дээрээс нь яагаад ч байж боломгүй санагдах энэ дүр зураг хэнийг ч гэсэн шоконд оруулах нь дамжиггүй. Цусан нулимс нь хацрыг нь халтартуулсан муу ёрын ганц толгойн амнаас гарч буй аврал эрсэн муухай авиа үнэхээр тэсэхүйеэ бэрх ажээ.
Би орцныхоо зүг буцаж эргэлээ. “Бурхан минь даанч дээ, та намайг тамд хаях нь энэ үү?...”Би ундуй сундуй гуйвлан алхахад өнөөх ганц толгойн аврал эрэн хашхичих чимээ улам чангаар сонсогдож сүүлдээ надаас аврал эрэх биш бүр занах зхэх байдал руу шилжлээ. Энэ аймшгийн муухай чарлаан чих дөжрөм аж. Уг нь үнэндээ би гүйгээд ормоор байсан ч миний толгой эргэж хөл минь гуйвлаад явж чадсангүй газарт түрүүлгээ харан ойчлоо. Бараг л элий балай болоод буй ухаандаа өнөөх амьд толгойн “Би чиний араас заавал очно доо” гэхийг ойлгох ч шиг. Толгой яаж миний араас ирэх юм бэ? Өнхрөөд үү, янз нь тэр өнхрөх оролдлого хийж буй бололтой. Хурдхан шиг гэртээ орох хэрэгтэй, мөлхөөд ч хамаагүй орчихвол бүх юм сайхан болох болно. Би ингэж бодоод урагшаа мөлхөөд л байлаа. Яг энэ мөчид миний хамгийн ихээр хүссэн зүйл бол энэхүү чих дөжрөм чарлаан хурдан дуусаасай гэсэн явдал билээ.
...Бурхан минь ашгүй дээ, би орцныхоо өмнө ирчихэж. Одоо харин яаж ийж байгаад хөл дээрээ босох хэрэгтэй. Би ингэж бодсоор хоёр гарынхаа алгаар чихээ таглан арайхийн өндийлөө. Гэсэн хэдий ч өнөөх хөсөр орхигдсон ганц толгойн занал зүхэл сонсогдсоор байх ажээ. “Хараана, ална, шатаана, цустай чинь хутгана” ч гэх шиг.
Би орцны хаалганы бариулаас хүчлэн зуурсаар арайхийн өндийв. Гэтэл энэ үед өнөөх толгой уйлж эхлэхийг би сонслоо. Айдас жихүүцлийн хажуугаар яагаад ч юм түүнийг өрөвдөх сэдэл төрж сэтгэл минь улам ихээр үймэрч эхлэх нь тэр. Яагаад, яагаад би түүнийг өрөвдөх ёстой гэж???
Энэ удаад би түүнийг өрөвдөж эхэлсэн ч нэг давхрын шатаар дээш өгсөв. Гэтэл өнөөх толгой “Намайг аваад яваач дээ гуйж байна. Би одоо яах юм бэ? гуйж байна, намайг аваад яв л даа. Бүгд намайг орхиж байна, эсвэл намайг алаад өгөөч дээ...” хэмээн чангаар хэлэв. Би зогтуслаа. Бурхан минь гэж, би энэ болж буй бүхэнд үнэндээ итгэмээргүй байна. Хэзээ ч болж байгаагүй муу муухай бүхэн намайгхүрээлж байхад оюун ухаан, зүрх сэтгэл минь яаж тэсвэрлэж байгааг би үнэндээ л ойлгохгүй байлаа. Хаанаас ч юм бэ дээ, хэн нэгэн нь намайгтэрхүү амьд толгойг аваад явах ёстой хэмээн ятгаад байхыг би мэдрэв. Уг нь би түүний үгэнд ормооргүй байгаа ч яагаад ч юм өөрийн эрхгүй л буцаж эргэлээ. Би орь ганцаархнаа хөсөр орхигдсон толгойг авахаар түүн рүү зүглэв. Энэ үед намайг ирэхийг харсан өнөөх хувхай цагаан арьстай толгой бага зэрэг тайвшран надруу горьдонгуй харцаар харж эхлэв. “Тайвшир даа ах минь, би чамайг авахаар очиж явна...”
Би түүний өмнө хүрч ирлээ. Цусан нулимсандаа халтардсан толгой надруу нүдээ ч цавчилгүй ширтэж байлаа. Би энэ удаад түүнийг ямар ч эргэлзэх зүйлгүйгээр хайрцагтай нь өргөж орц руугаа алхав. Түрүүхэн аймшигтай муухайгаар чарлаж байсан амьд толгой одоо таг чимээгүй болжээ. Би дөрвөн давхар луу оггхон ч яаралгүйгээр өгсөж байлаа. Уг нь түрүүхэн л гэртээ орох гэж хамаг эд эсээрээ тэмүүлж байсан бол одоо санаанд багтамгүй аймшгийн үйл явдлуудаас болж бүр цөхрөнгөө бараад элий балай нэгэн болжээ.
Орцонд хав харанхуй басхүү чимээ аниргүй ажээ. Би тэ^тчисээр үүднийхээ өмнө ирээд халааснаасаа гэрийнхээ түлхүүрийг хайж эхлэв. Энэ үедээ би нөгөө гартаа хайрцагтай толгойгоо барьсаар байлаа. Удалгүй хаалганы цоож торхийн нээгдэж би гэрийнхээ босгоор давж оров. Хамаг сэтгэл зүрх минь аль хэдийн үхчихсэн гэлтэй юунд ч цочирдсонгүй. Ямартай ч цээжин дээр нэгэн асар том хар бараан зүйл ирээд хуралдчихсан гэмээр таагүй мэдрэмж төрж байхыг бүр түүрхэн мэдрэх шиг. Би үүдний өрөөнийхөө гэрлийг асаалаа. Би энэ толгойг гэртээ яах гэж авч орж ирснээ одоо ойлгохгүй байна, тэжээх гэсэн хэрэг үү... Ямар ч байсан хэн нэгэн этгээд намайг ийм үйлдэл хийхийг ятгасан. Би түүний зөвлөмжийг дагасан гэхдээ царайг нь хараагүй. Гэрт надад хань болох зүйл юу ч байсангүй. Амьдаас миний гартаа барьж буй энэхүү аймшгийн толгой бас зочны өрөөнд байгаа аквариумтай хэдэн алтан загас л байна. Өөр юм юу ч алга.
Би том өрөөндөө байлгадаг аквариумтай загасаа очиж үзмээр санагдаад явчихав. Яагаад заавал ийм цаг мөчид өнөөххэдэн муу алтан загасаа сонирхмоор санагдсанаа өөрөөсөө асуусан ч би хариулж амжилгүй том өрөөнийхөө хаалгыг түлхэн дотогшоо орлоо. Гэтэл харанхуй өрөөний аквариумны өмнө хэн нэгэн хүн байгаа нь мэдэгдэх нь тэр. Тэр алгуурхан хөдөлж байна. Тэрээр намхан нуруутай нэг үгээр хэлбэл жижигхэн биетэй хүүхэд гэмээр ажээ.
Би айж цочсондоо хурдхан шиг л гэрлийнхээ унтраалгыг дарлаа. Гэрэл ч мэлсхийн асахад би айж балмагдсан нүдээр урилгагүй зочин руу харав. Жаахан охин байна. Өрөөсөн нүдгүй бөгөөд тэрхүү хоосон ухархай нь хар улаан өнгөөр холилдон харагдах тэрээр амандаа ямар нэгэн зүйл үмхэчихэж. Би маш ихээр айн балмагдаж ямар ч авиа гаргаж чадсангүй бас түүнээс харцаа ч салгаж чадсангүй.
Байз түүний амнаас миний хайртай алтан загаснуудын нэгийнх нь сүүл цухуйж байна. “Тэнгэр минь энэ өрөөсөн нүдгүй аймшгийн охин миний загаснуудыг идчихэж” гэсэн бодол тархинд зурсхийн орж ирмэгц би нүднийхээ харцыг аквариум руугаа шилжүүллээ. Үргэлж цэвэр тунгалаг байдаг загасны ус улаан цусанд булингартжээ. Би тэндээс ямар ч амьд загас олж харсангүй.Тэгээддарааньбиөөрийнхөөхайртайзагасныамьгүй болсон толгой хөвж байхыг олж үзэв. Би харсандаа итгэсэнгүй, дэмий л хоёр гараараа толгойгоо хавчин барьж, зогсож байсан газраасаа нэг алхам ухарлаа. Миний нүд цусанд булингартсан аквариумтай уснаас салж чадахгүй байснаа хэн нэгний ямар нэгэн зүйлийг шижигнэтэл зажиллахыг сонссоноосоо болж үл таних охин руу шилжин харлаа. Тэр миний загасыг идэж байна. Энэ үедээ тэрээр өрөөсөн нүдээ огтхон ч цавчсангүй надруу ширтэн харж байх ажээ.
Миний хамаг эд эрхтэн айж цочирдсоноосоо болоод хөшчихөж. Үл таних эрэмдэг охин харсаар байтал хайртай загасыг минь шижигнэтэл зажиллаж байгаа нь дэндүү харгис үзэгдэл байлаа. Түүний жавжийг нь даган шингэн цус урсана. Би өөрийгөө ямар нэгэн юм хийх ёстой гэж бодож байсан ч яах ёстойгоомэдсэнгүй.биемааньчхөшингө байдлаасаа гарсангүй. Удалгүй би өөрийн эрхгүй өвдөг сөхрөн уналаа. Охин надруу хэдэн алхам дөхөж ирснээ ямар нэгэн юм ярих шиг болсон ч миний чих шуугиад олигтой сонсож чадсангүй. Ямартай ч “Загасанд дуртай юу?...” гэсэн сүүлийн үгийг нь л халы сонсох шиг болов. 5и өөрийнхөө ухааныг орон гаран болж байгааг мэдэрч байлаа. Хаалга түгжээтэй байсан хэрнээ энэ охин хаанаас яаж яваад ианай гэрт орж ирээд миний загаснуудыг амьдаар нь идэж байна вэ? түүний өрөөсөн нүдийг хэн ийм аймаар болтол нь эрэмдэглээ вэ? Энэ аймшгийн охин угаасаа л миний нүдэнд үзэгдэхгүйгээр манайд амьдардаг байсан юм болов уу? гэсэн ямар ч барьцгүй элий балай бодлууд толгойд минь эргэлдэж би өөрийн эрхгүй тэсгэл алдан хашхирахыг хичээсэн боловч амнаас минь ямар ч авиа гарсангүй. Би аргаа барахдаа том өрөөнөөс хурдхан шиг ухран гарч хаалгыг нь гаднаас нь хаахад өнөөх миний түрүүний гаднаас оруулж ирээд үүдний өрөөний ширээн дээр тавьсан амьд толгой аргил бүдүүн хоолойгоор хэржигнэтэл инээж байх нь тэр. Янз нь энэ ай1\,'шгийн толгой намайг шоолж байгаа бололтой. Түүний энэ инээдийг сонсоод миний дотор муухай оргин бөөлжмөөр болох нь тэр. Би нэг л мэдэхэд галын өрөө рүүгээ оржээ. Өнөөх инээж байсан толгой, загас идэж байсан охин одоо чимээгүй болсон байв. Харин гэрэл нь унтраалттай байгаа галын өрөөний тагтны хаалганы наана нэгэнхүнсууж байгаа ньбүдэгбадагхарагдлаа. Би түүнийг хармагцаа хөшиж орхих нь тэр. Тэгээд хэдэн хором ямар ч үг дуугарахгүй байснаа би духныхаа хөлсийг гарынхаа алгаар арчаад “Чи хэн бэ?” хэмээн шивэгнэн асуув. Гэтэл үүний хариуд өнөөх үл таних этгээд мэгшин уйлах нь тэр. Би түүнийг эмэгтэй хүн гэдгийг ойлгохын хажуугаар дуу хоолойг нь урьд өмнө сонсож байснаа санах шиг боллоо. Бүсгүй уйлсаар. Би яахаа мэдэхгүй дэмий л чичрэн байснаа хананд байрлах өрөөний унтраалгыг болгоомжтойгоор дарж гэрэл асаав. Гуч орчим насны түлэгдэж шархадсан биеэ гайхуулах гэсэн мэт чармай нүцгэн эмэгтэй хүн өвдгөө тэврэн суугаад доош гонгойсон хэрнээ намайг нүднийхээ булангаар харж байлаа.Түүний бие, гуя нь энд тэндээ жижигхэн хөх толбо болон хавдсан үзэгдэнэ. Энэ эмэгтэйг урьд өмнө хаа нэгтээ харсан ч юм шиг эсвэл бүр таньдаг ч юм шиг санагдсан ч чухам яг хэн бэ гэдгийг нь мэдсэнгүй. Би түүнийг хэсэг хугацаанд чимээгүйхэн ажиглаж байснаа "Таныг хэн ийм болгоо вэ?” хэмээн ээрч мууран асуув.
Үл таних хачин эмэгтэй миний асуултыг сонссоноо бие нь учиргүй ихээр чичирхийлж чихарсан муухай хоолойгоор гэнгэнүүлэн дуугарч байснаа эцэст нь босч ирээд “Чи намайг ийм болгосон” хэмээн хашхирах нь тэр.
Айж, гайхаж цочирдсон оюун ухаан маань тэсгэл алдан солиормоор ч болох шиг энэ үед нүд минь харанхуйлж эхэллээ. Тэгсэнээ төд удалгүй зүрхний минь цохилт хачин ихээр түргэсч тархи толгой аймшигтайгаар ангалзан өвдөж байснаа нүдэн дээр минь шал дайвалзан ирж би өөрийн эрхгүй тэрий хадан уналаа.
... Дахиад л өнөөх цав цагаан орчинд би ухаан оров. Түрүүчийн удаа ухаан алдаж унахад би яг энэ газарт энэ орон дээр сэрсэн. Энэ хаанахын юун газар вэ? там эсвэл диваажин уу? Би санахыг хичээлээ. Толгой минь аймшигтай ихээр хөндүүрлэн өвдөж ёстой л нөгөө заадасаараа салах нь уу гэмээр сэтгэгдэл төрүүлж байх нь тэр. Хэл ам минь хуурайшин хатаж, өөрийгөө маш ихээр цангаж байгааг би мэдрэв. Хэн нэгэн хүн байна уу? надад ус өгөөч хэмээн би шивнэн хэллээ. Над дээр хэн ч ирсэнгүй.
Хэсэг хугацаа өнгөрсний эцэст би зарим нэгэн зүйлүүдийг санаж эхлэх шиг болов. Би өөрөө энэ орон дээр ирж хэвтсэнээ саналаа. Яг үнэн би туршилтанд орсон байх нь ээ гэсэн бодол хамаг сэтгэлийг минь эзэмдэж баярлах шиг болоод цааш нь улам ихийг санахыг хичээв. Гэхдээ л би түрүүний ярьдаг ганц толгой, аквариумны загас иддэг өрөөсөн нүдтэй охин, түлэгдсэн биетэй танил царайтай бүсгүйтэй аймшгийн харанхуй орчин, энэхүү цав цагаан тасалгаа хоёрын чухам аль нь жинхэнэбодит байдал болохыг нэрлэж чадсангүй. Надад яалт ч үгүй хэн нэгний тусламж хэрэгтэй байна. Аль альных нь учир нь олдохгүй энэ хоёр ертөнцийн аль нь жинхэнэ бодит ертөнц юм бэ?
Би еөрөөсөө асуусан энэ асуултандаа шуудхан хариулчихаж чадсангүй. Ингэхэд би өөрөө өөрийнгөө хэн бэ гэдгээ ч сайн мэдэхгүй байна шүү дээ. Миний нэрийг хэн гэдэг билээ, би юу хийдэг ямар хүн билээ?
Ингэж бодох тусам тархи толгой маань аймшигтай ихээр базлан өвдөж тэсэхүйеэ бэрх болох нь тэр. Гэсэн хэдий ч би шантарсангүй, өөрийнхөө хэн болохыг санах гэж хамаг л оюун ухаанаа дайчлан шавхлаа. Энэ бүхнийхээ үр дүнд би олон зүйлийг санаж эхлэв. Бурхны авралаар түрүүний харанхуйн дунд тэнүүчилж байсан минь бодит ертөнц биш байжээ...
Тийм ээ, санаж байна. Би чинь мөрдөгч шүү дээ. Би алуурчны араас мөшгиж байсан. Тэр новшийн гаж донтой, цувоал аллагын эзнийг арайхийж барьсан ч бидэнд дахиад хүнд асуудал тулгарсан. Тэр нь юу вэ гэхээр алуурчны нуусан жаахан охиныг амьдаар нь олох явдал. Охиныг нуусан газрыг алуурчнаас өөр хэн ч мэдэхгүй. Гэтэл тэр алуурчин нь охины байгаа газрыг бидэнд хэзээ ч хэлэхгүйгээр барахгүй өөрийгөө хороох гэж зогсоо зайгүй оролдож байгаа. Ингээд л бид гаж донтой этгээдийн өөрөө өөрийгөө ч хянаж чадахгүй болсон оюун ухаан руу нь нэвтрэх хэрэгтэй болсон шүү дээ. Миний даалгавар бол тэрхүү гаж донтой этгээдийн тархинд нэвтэрч жаахан охины хаана байгаа газрыг олох явдал байсан. Харин би олсонгүй. Алуурчны тархин дотор үргэлж муу муухай зүйлс, харанхуй орчин байдаг аж. Би түүгээр нь тэнүүчилсэн. Үнэхээр аймшигтай байсан, одоо хангалттай би дахин тийшээ нэвтрэхгүй. Би тэр ертөнцөд айж цочирдсондоо болоод үхчихэж ч мэдэхээр байсан шүү дээ. Хамгийн аймшигтай нь алуурчны дотоод ертөнц рүү нь нэвтэрмэгц би бодит орчноо бүр мөсөн мартаж байсан явдал. Энэ бүхэн яг л хар дарсан муу ёрын зүүдмэт боловч дэндүү бодитой байлаа. Бурхан минь энэ бүхнийг бодит явдал байлгаагүйд баярлалаа.
Тун удалгүй надтай хамт ажиллагсад болоод цагаан халадтай эмч нар миний бүрэн ухаан орж буйг ажиглан намайг хүрээлэн зогсоцгоож байв. .Тэд миний амнаас гарах авиа бүрийг сонсох гэж тэсэн ядан хүлээж байгааг би харж байна. “Болдоо бие чинь яаж байна, чи олов уу?” гэсэн даргынхаа үгийг би тодоос тод сонслоо.


Top
   
PostPosted: Oct.14.15 4:58 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
:bigthumpup: За нэгэнт оруулна гээд амлачихсан болохоор та бүхнийг удаан хүлээлгэлгүйгээр бөөндөөд оруулчъя гэж бодлоо.


Top
   
PostPosted: Oct.14.15 5:01 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
2-р хэсэг
Миний хамаг хүчээ шавхан байж хэлсэн эхний үг бол “Ус өгөөч” гэсэн гуйлт байлаа.
Хуурайшиж хатсан хоолой ам минь чийглэгдэж бие маань хором хормоор дээрдсээр би удалгүй орон дээрээ өндийж суув. Бүгд л над руу асуусан харцаар харж зарим нэг цагаан халаадтай эмч нар дэвтэр, бал барин тухлан сууцгаасан харагдана. Хүний тархинд нэвтэрч оюун санаагаар нь аялах анхны оролдлого болохоор судлаач эмч нарын хувьд ингэж ач холбогдол өгөх нь мэдээжийн хэрэг байв. Бидний байгаа энэхүү өрөөний хажуугийн харалдаа өрөөнд өнөөх алуурчин эр ухаангүй хэвтэж байгааг санангуутаа би “Тэр ухаан орсон уу?” хэмээн асуулаа.
-Тэр болоогүй ээ, чухам хэзээ сэрээхээ шийдээгүй л байна. Тэр байж л байг, харин чи л бидэнд юу үзэж харсан тухайгаа хэлж өгөх хэрэгтэй байна.
Энэ үгийг хэлсэн хүн бол хүний оюун ухаанд нэвтрэх аргыг анхлан санаачилж над дээр гардан гүйцэтгэсэн Чулуунбаатар гэгч 50 орчим насны эр байлаа.
-Алуурчин эрийн ертөнц тэр аяараа харанхуй, ганцаардал, аллага, муу ёрын зүйлсүүдээр дүүрэн байсан. Би тэнд ярьдаг амьд толгой, дөрвөн мөчөө тасдуулан амь тавьж байгаа нохой, аквариумны загас иддэг өрөөсөн нүдгүй жаахан охин гээдөчнөөн юм олж харсан. Би дандаа л айж цочирдож байсан болохоор сэжигтэй гээд нэрлэчих зүйл олоогүй. Би та нарт алуурчны ертөнцөд үзэж харсан олон зүйлүүдээ ярьмаар байгаа ч энэ учир замбараагүй зүйлүүдийн альнаас нь эхлэхээ сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан харанхуй шөнө байсан. Тэр харанхуйд надаас өөр хэн ч байгаагүй, би гэрлүүгээ явган алхаж байснаа санаж байна. Аа нээрээ тийм, нэг хүн намайг холоос даллан дуудаж миний явах замыг заагаад байх шиг байсан. Одоо бодох нь ээ, тэр хүн алуурчин байсан байхаа.
-Болж байна. Ганболд оо, анхны удаагийнх гэхэд муугүй шүү. Өөр тэнд юу байсан бэ?
-Миний толгой маш ихээр өвдөж байна. Алуурчны ертөнцөд ч гэсэн яг ингэж өвдөж л байсан. Би энэ бүхнийг эргүүлэн санах гээд оролдохоор миний толгой аймшигтай ихээр өвдөж байна шүү дээ. Магадгүй надад жаахан амралт өгөх хэрэгтэй байх.
-Тийм ээ, чиний зөв. Чи ямартай ч хэдэн цаг амраад ав. Тэгээд цөмөөрөө үргэлжпүүлье. Гэхдээ Болдоо чи болж өгвел хурдхан шиг бүхнийг санах хэрэгтэй гэдгээ битгий мартаарай. Чиний хэр хурдан бүхнийг санах нь вэ гэдгээс алуурчны нуучихаад байгаа даргын чинь охины амьд үлдэх эсэх нь хамаарна шүү.
-Би мэднэ ээ.
Ингээд удалгүй тэд намайг хажуугийн өөр нэгэн тохилог өрөөнд оруулан цай өгсөнөө судсанд минь дусал залган хэвтүүллээ. Би жигтэйхэн их ядарчээ. Хамаг бие минь сулраад гар хөлөө ч чөлөөтэй хөдөлгөж чадахгүй байв. Миний оюун ухаан одоо л нэг бодит ертөнцөө бүрэн мэдэрч, бүхнийг эрүүл саруулаар сэтгэж эхэллээ. Сүүлийн хоёрхон сарын дотор сэтгэл хирдхийлгэм арав гаран аллага болж олон нийтийг түгшүүлж, цагдаа тагнуулын байгууллагынхныг сандаргасан. Ингээд л мань мэтийн хүн амины хэрэг мөрдөх хэлтсийнхэн нойр хоолоо хасан ажиллах хэрэгтэй болсон доо. Мэдээж тэгж үхэн хатан ажилласны минь үр дүн гарч алуурчныг олжилрүүлсэн. Гэхдээ тэрхүү алуурчныг илрүүллээ гээд бүх асуудал шийдэгдчихээгүй. Учир нь, алуурчин цагдаагийн газрын даргын зээ охиныг хулгайлаад хаана ч юм бэ дээ нэг газар нуучихсан. Тэрээр охиныг алаагүй байгаа гэдгээ хэлсэн хэдий ч түүнийг хаана нууснаа мартчихсан гээд огтхон ч хэлэхгүй байгаа. Алуурчин зогсоо зайгүй амиа хорлох оролдлого хийж байгаа учраас түүнийг яаж ч эрүүдэж шүүгээд нэмэргүй нь ойлгогдсон. Тэгээд л арга мухардахын даваан дээр даргын найз болох Чулуунбаатар гэгч энэ эрдэмтэн өөрийнхөө олон жилийн туршид судалж байгаа хүний оюун санаанд нэвтрэх оролдлогынтухайбидэнд танилцуулсан шүүдээ. Онолынхувьд энэ нь боломжтой хэмээн батлагдаад байгаа ч яг амьдрал дээр өмнө хэзээ ч хийж байгаагүй гэсэн. Энэ туршилтын нэг болгоомжпох зүйл нь бусдын оюун санаанд холбогдсон этгээд өөрөө амиа алдах магадлалтай. Өөрөөр хэлбэл миний амь нас баталгаагүй байсан. Би алуурчны ертөнцөд амиа алдвал бодит ертөнц дээр ч гэсэн тархи минь ямар ч ажиллагаагүй болж мөн ялгаагүй үхнэ гэсэн үг. Чулуунбаатар докторын зүгээс амь насны хувьд ямар ч баталгаа гаргаагүй бөгөөд зөвхөн найзынхаа зээ охиныг олох боломж байгаа гэдгийг л хэлсэн. Энэ үед хэрэг мөрдөх хэлтсийнхнээс хэн нь ч энэ оюун санааны мөрдлөгөнд оролцохыг хүсээгүй бөгөөд зөвхөн би л яагаад ч юм өөрийнхөө сайн дураар туршилтанд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Тэгээд ч алуурчны бие организмд байгаа шинжтэмдгүүд надад хамгийн ихээр байсан нь намайгалуурчны оюун ухаан руу нэвтрэх боломжтой гэсэн дүгнэлтэнд хүргэсэн. Харин одоо би дахиж энэ новшийн алуурчны ертөнцөөр аялах өчүүхэн төдий ч хүсэлгүй байгаагаа л сайн мэдэж байна.
Би ийнхүү элдвийг бодон хэвтэж байтал өөрийн эрхгүй нүд анилдан зүүрмэглэж эхэллээ. Би зүүдэндээ хав харанхуйд байв. Үхээнц хоолойтой хэн нэгний хүйтэн хөндий инээд тэртээ алсад сонсогдож басхүү хажууханд минь жаахан охины аврал эрэн мэгшин уйлах нь дуулдаж байлаа. Би чухамхүүхаашаа явахаа үл мэдэн алмайран зогсох аж. Сэтгэл зүрх минь жаахан охинд туслах гэж яаран тэмүүлэвч хоёр нүд минь юу ч үзэхгүй байв. Би зүүдэндээ "Миний дүү хаана байна” хэмээн орилсон боловч би өөрийгөө сонссонгүй. Хамаг бие минь дагжин чичирч би тэрхүү аврал эрсэн охинд туслах биш харин өөрөө хэн нэгнээс аврал эрэн хашхирмаар санагдав. Удалгүй би өөрийн<өө биеийг хөдөлж чадахгүй байгаагаа анзаарлаа. Магадгүй намайг шонгийн модонд босоогоор минь хүлчихсэн бололтой. Ингээд би өөрийгөө хүлээтэй байгаа гэж ойлгоод хүлээсийг тас татах гэж хамаг байдгаараа оролдон давчдан сандарч эхлэв. Харамсалтай нь энэ үйлдэл маань ямар ч үр дүнд хүрсэнгүй дэмий л хамаг хүчээ барах нь тэр. Би дэмий оролдлого хийсээр эцэст нь ядарч биеэ сул тавин орчин тойрноо чагналаа. Чимээ аниргүй ажээ. Чимээ аниргүйн хажуугаар басхүү юу ч үл үзэгдэх аж. Цаг хугацаа өнгөрсөөр авч байдал огтхон ч өөрчлөгдсөнгүй. Харин энэ бүхний эцэст би нэгэн чимээ олж сонсох нь тэр. Хэн нэгэн амьтан эсвэл хүн хэвтийгээрээ газар мөлхөн надруу улам бүр дөхөж байгааг би ойлгов. Хамаг биеэр минь цахилгаан гүйдэл гүйгээд өнгөрөх шиг санагдах нь тэр. Би өөрийгөө ямар нэгэн амьтны олз болсноор төсөөлж удахгүй үхлийн муухайгаар үхэх тэр мөчийг ямар ч сонголтгүйгээр хүлээлээ. Хэвлээр явагч над руу улам бүр ойртсоор...
Намайг хэн нэгэн эёлдэгээр дуудахад би муу ёрын зүүднээсээ цочин сэрлээ. Хамаг бие минь дагжин чичирч эргэн тойрноохараад бага зэрэгтайвшран уртаар санаа алдав. Эхнэр минь миний дэргэд иржээ. Тэрээр миний үсийг энхрийлэн илж "Хар дараа юу?” хэмээн асуув. Яг үнэндээ би алуурчны оюун санаанд хийсэн аялалаас сэрээд эхнэртэйгээ мартчихсан байжээ. Тэрээр надруу хайр бялхсан нүдээр ширтэж байлаа. Хамаг бие минь хөнгөрөн тайвширч би түүнийхээ гарыг зөөлөн атгалаа. Энэ бол дэндүү сайхан аз жаргал. Муу муухай, харанхуй, ганцаардмал ертөнцөөс хайр бялхсан өөрийнхөөгэрэл гэгээтэй ертөнцөд эргэж ирнэ гэдэг жинхэнэ аз завшаан гэлтэй.
-Миний хөгшин энд хэзээ ирээв?
-Угаасаа чамайг энд ирэхэд л би хамт ирсэн шүү дээ. Мартчихаа юу? За за энэ ч яахав, чи их ядарсан болохоороо санахгүй байгаа юм. Тэгээд сониноос миний хайртын мөрдөх ажил амжилтанд хүрэв үү?
-Үгүй ээ, гэхдээ бүр чамлалттай биш шүү. /Би ингэжхэлээд эхнэрээ нэрээр нь дуудах гэсэн боловч түүнийгээ хэн гэдгийг мартчихаж... гайхалтай бас аймшигтай. Осолдохгүй л эхнэрээ гэдгийг л мэдэж байна/
-Чи минь их л ядрангуй харагдаж байна. Чиний наад дураараа зүтгэсэн занг чинь яая даа байз. Дараачийн удаа дахин ийм аргаар мөрдлөг хийж болохгүй шүү. Ер нь ингэж бусдын оюун санаанд нэвтрэх нь биед чинь муу ч юм билүү.
-Санаа зоволтгүй дээ хайрт минь. Надад одоо дахин тийшээ нэвтрэх өчүүхэн төдий ч хүсэл сонирхол алга.
-Ашгүй дээ. Тийм л бол сайн байна. Чамайг нэгээс хоёр цаг эндээ амарч байгаад мөрдөх хэсгийнхэнтэйгээ уулзаж мэдээлэл өгсөний дараа харьж болно гэсэн. Тийм болохоор миний хөгшин дарга нартайгаа хурдхан шиг уулзчих. Тэгээд хоёулаа гэртээ харьж сайхан хоол хийж идье. Охин маань ч хүлээж байгаа.
Би эхнэрийнхээ сүүлийн хэлсэн үгийг сонсоод эгээтэй л дуу алдчихсангүй. “Бурхан минь би чинь бас охинтой билүү?” гэсэн бодол толгойд зурсхийн орж ирснээ дараа нь өөрийгөө зүхмээр боллоо. Нээрээ л би чинь цэцэрлэгийн настай нэг охинтой, түүнийгээ цэцэрлэгт нь хүргэж өгч, бас очиж авдаг. Миний тархи толгой нэг л хэвийн биш болчихжээ. Эхнэрийнхээ нэрийг өнөөг хэр нь санахгүй байгаа нь ч гэсэн намайг багагүй шаналгаж байлаа. Намайг дөнгөж өндиймөгц олдохгүй байгаа 13 настай охины өвөө болох цагдаагийн газрын дарга Гармаа, Чулуунбаатар эмчтэй хамт өрөөнд орж ирлээ. Тэрээр надруу горьдонгуй харцаар харсаар дөхөж ирээд хажууд суув.-За дэслэгч Ганболд. Бие чинь дээрдэж байна уу?
-Одоо хавьгүй илүү болсон оо.
-Би тэсдэггүй ээ. Жаахан охин минь хаа нэгтээ үхлийн ирмэг дээр байгаа гээд төсөөлөхөөр байж суух газраа олохгүй юм. Хамаг найдвар, арга чарга тасраад байгааг чи юу эс андахав. Чи бол манай хэлтсийн хамгийн сайн ажилчдын нэг. Би чамд найдлага тавьж байна. Чи бидэнд юутай учирч, юу үзэж харснаа яриач.
Би эхнэр лүүгээ харан гараад байжбай гэждохиод яриагаа эхэллээ.
-Ямар ч байсан би, би биш болчихсон ч юм шиг байсан. Харанхуй гудамжаар яваад л, тэртээ урд хэн нэгний хүйтнээр инээх нь сонсогдож байлаа. Би ярьдаг амьд толгойтой тааралдсан. Би тэнд тэрхүү аймшгийн орчинд, тиймээ аймшгийн орчинд гэр лүүгээ хамгаас их яарч байсан. Би явсаар гэрийнхээ үүдэн дээр ирж чадсан. Би тэр ертөнцөд очмогцоо л өөрийнхөө зорилгыг мартчихсан байсан шүү, хачирхалтай. Би тэн,г өөрийгөө яах гэж яваад байгаа, хэн бэ гэдгээ ч санахгүй байсан. Харин сэрчихээд л өөрийнхөө зорилгыг санаж байна.
-Тэгээд чамд тэнд, өөрөөр хэлбэл алуурчны ертөнцөд сэжигтэй зүйл юу ч тааралдсангүй юу? Тэнд харсан ямар нэгэн зүйлээ мартчихсан юм биш биз? Сайн бодоорой?
-Би харанхуй орчноос айж эмээхдээ таксинд гар өргөж суухыг хүссэн. Гэхдээ надад такси олдохгүй их зовоосон. Ер нь л амьтай голтой юм тааралдахгүй байсан даа. Тэгж тэгж арайхийж нэг юм машины бараа харагдмагц би гар өргөж арынх нь суудалд суусан.
-Тэгээд?...
-Тэгээд үү? Тэгээд машин хөдлөөд явсан. Аа тийм гэр машин тас хар өнгөтэй байсныг хэлэх хэрэгтэй байх. Харанхуйд хар өнгийн машинд суух нь дэндүү аймаар байсан шүү. Машины жолооч эмэгтэй хүн байсан. Тэр их том биетэй. Аа тийм буржгар улаан үстэй байсныг нь саналаа. Ямартай ч гэр эмэгтэй алуурчин байсан. Тийм ээ, би үүнд итгэлтэй байна.
Тэр аймшгийн хүүхэн нохойг мөчилж алсан бас машиныхаа арын тээшний саванд дүүрэн үхдлүүд чихээд аччихсан байна билээ. Дараа нь би машинаас буусан. Тэр алуурчин эмэггэй дандаа л өөрийнхөө алсан этгээдүүдийнхээ цогцосноос ямар нэгэн зүйл машиндаа авч явдаг байх гэсэн бодол яагаад ч юм төрөөд байна.
Ер нь л миний энэ ярьж байгаа бүхэн утга учиргүй, зүгээр л нэг элий балай зүүд шиг санагдаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Та хоёрт ярихад санаа зовмоор ч юм шиг. Гэхдээ зүүднээс ялгаатай нь бүх юм дэндүү бодитой юм шиг санагдаж хоолой ам хуурайшин хатаж, толгой эргэж байсан шүү. Өмнө нь би зүүдэндээ хэзээ ч ийм мэдэмжийг амсаж байгаагүй.
-Тийм байдаг байж. Алуурчны золиос болсон нэг эмэгтэй үргэлж улаан парик. үс зүүдэг байсан шүү дээ. Алуурчин нэгэнтээ мэдүүлгэндээ тэр эмэгтэйгээс үхтлээ айдаг байсан тухайгаа дурьдсан. Бас чиний түрүүний ярьсан толгой, загас идэж байсан өрөөсөн нүдгүй охин энэ тэр чинь алуурчинтай холбоотой зүйлүүд. Чи ямартай ч алуурчны дотоод ертөнцөөр аялаад иржээ. За за, залуу минь одоо харин харьж амар даа. Эхнэр чинь хүлээгээд байх шиг байна. Ямар нэгэн юм нэмж санах л юм бол надруу шуудхан л залгадаг юм шүү. Охиныг минь тун өргөн хүрээнд хайж байгаа хэдий ч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй л байна.
-Чулуунбаатар эмч ээ, би алуурчны оюун санаанаас ирээд бодит ертөнцийнхөө зарим нэг юмыг мартчихаад байх шиг байна. Би улаан үстэй эмэгтэй алуулсан гэдгийг санахгүй байна шүү дээ.
-Үүнд тэгтлээ их санаа зовох хэрэггүй дээ. Чиний өөрийн чинь оюун санаа өөрийнхөө ертөнцөд бүрэн гүйцэд ирж амжаагүй байгаагийн шинж. Удахгүй бүгдийг нь л санадаг болчихно.
-Чин үнэнийг хэлэхэд би эхнэрийнхээ нэрийг ч санахгүй байна.
-Юу, тийм үү? За яахав ээ залуу минь үүнд битгий санаазовоорой. Оюун ухаан чинь ядарч багагүй цочирдсон. Тэр ойлгомжтой. Хоёр өөр өртөнцөд нэг оюун ухаан ээлжилж очно гэдэг амаргүй л хэрэг. Чамд амралт хэрэгтэй. Тийм болохобр өнөөдөртөө эртхэн яв даа. Маргааш өглөө гэхэд л бүх юм урьдын хэвэндээ орсон байх болно.
Ингэж хэлээд Чулуунбаатар доктор, дарга хоёр миний мөрөн дээр нөхөрсогөөр алгадаад хаалга руу зүглэлээ. Яг хаалгаар гарахын өмнө дарга маань над руу эргэж хараад “Аа нээрээ тийм, эхнэрийг чинь Мөнхсайхан гэдэг шүү дээ” гэж хэлчихээд цааш одов. Тэр хоёртой зөрөн эхнэр маань миний гадуур хувцасыг тэвэрсээр нэг сувилагчтай хамт өрөөнд орж ирээд намайг хувцаслахад тусаллаа. Эмнэлгийн үүдэн дээр даргын машин эхнэр бид хоёрыг хүлээж байсан бөгөөд би даргынхаа жолоочоор гэртээ хүргүүлэх замдаа аман дотроо Мөнхсайхан гэсэн нэрийг хэд хэдэн удаа дазтан хэлэв. Сэтгэл санаа хөөрөөд ч байх шиг, би гэдэг хүн нэг л өөр болчихсон ч юм уу, эсвэл бүр дахин шинээр төрсөн юм шиг санагдаж байпаа.
Эхнэр бид хоёрыг гэртээ ороход охин маань надад үнсүүлсээр угтав. Гэрийн минь танил дасал болсон орчин, халуун дулаан уур амьсгал ямар сайхан юм бэ.
Би өөрийнхөө аквариумтай загасыг очиж үзэхээр том өрөө рүүгээ зүглэв. Гэтэл гайхмаар нь тэнд ямар ч загас тэр ч бүү хэл хоосон аквариум ч байсангүй. Би өөрийн эрхгүй барьц алдан самгардаж орхилоо. Эхнэрээсээ аквариумтай загаснууд хаачсан тухай асуух гэснээ болив. Магадгүй би охинтой гэдгээ ч мартчихсан байсан юм чинь өөрийгөө тэжээвэр загастай гээд түүндээ итгэчихсэн ч байж болно. Ер нь л алуурчны оюун санаанд тэнүүчилсэнээс хойш бие маань жаахан базаахгүй байгаагаа би сайн мэдэж байлаа. Тийм болохоор өөрийнхөө тэжээдэг гээд байгаа тэр загаснуудыг мартах нь зөв гэж бодлоо. Гэхдээ миний загасны тухай гайхсан сэтгэгдэл тийм амар арилсангүй. Би өөрийгөө загас тэжээдэг гэдэгтээ яалт ч үгүй тун их итгэлтэй байсан бөгөөд үүнээсээ болоод чтэр үү уур хүрч, цухалдаад ер тайвширсангүй. Зочдын том өрөөнд хамтдаа зурагт үзээд сууж байсан эхнэр маань усанд орохоор угаалгын өрөө рүү зүглэмэгц нь би тэсгэл алдан охиноосоо “Аквариумтай загаснууд хаачсан юм бэ?” хэмээн . шивнэн асуулаа. Гэтэл харин охин маань над руу нэг гайхаж харснаа үл таних хачин хоолойгоор “Би идчихсэн ш дээ" гэж хэлээд жижигхэн хоёр алгаараа амаа таглан инээж гарав. Би шоконд орох нь тэр. Жаахан охин минь "Би загас идсэн” гээд л зогсоо зайгүй үглэж надаас харцаа салсгахгүй инээгээд л. Миний сэтгэлд өнөөх алуурчны ертөнцийн хачин таагүй мэдрэмж дахин бий боллоо. Айдас жихүүцлийн хар шуурга асар хурдтайгаар намайг дайрч өнгөрөхөд би өөрийн эрхгүй салганан чичирч сууж байсан буйдан дээрээсээ өндийгөөд саяхан эхнэрийнхээ орсон угаалгын өрөө рүү тэмүүллээ. Охин инээсээр байв. Өнөөх алуурчны ертөнцөд аквариумны загас идэж байсан охин санаанд минь бууж балмагдсан учраас би дотроосоо түгжээтэй байгаа угаалгын өрөөний хаалгыг өөрийн эрхгүй тогшлоо. Гэтэл эхнэр маань хаалгаа нээсэнгүй. Охин “Ааваа би загас идсэн. Таны загасыг би идсэн” хэмээн инээсээр байгаа нь миний тэвчээрийг барж би угаалгын өрөөний хаалгыг илүү хүчтэйгээр балбалаа. Гэтэл үүний хариуд танихгүй хоолойтой хэн нэгэн эмэгтэй хүн баясан инээх нь тэр. Би угаалгын өрөөнөөс өөрийн эрхгүй хэдэн алхам ухарч өөрийгөө тайвшруулахыг хичээсэн боловч охин маань инээсээр байсан учраасбайдал дээрдсэнгүй. Би түүнийгчимээгүй болгохын тулд арга буюу хацар дээр нь алгадаад авлаа. Охины маань инээд уйлах дуугаар солигдож хэдэн өрөөгөөр нэг хадав. Өмнө нь би охиндоо хэзээ ч гар хүрч үзээгүй бөгөөд амьдралдаа анх удаа охиноо алгадаж байгаа нь энэ билээ. Би юу ч дуугарсангүй таг чимээгүй зогсож байтал “Юу болсон бэ? яагаад уйлаад унав аа?” гэсэн эхнэрийн маань дуу угаалгын өрөөний цаанаас цангинан сонсогдлоо. Би түүнд юу гэж хариулахаа мэдэхгүй зогсож байтал эхнэр маань уснаас яаран гарч ирэв. Тэгмэгцээ тэрээр “Ганболд оо, чи чинь яагаад хөшөө шиг зогсчихоо вэ? охиноо чаргадахгүй. Охин чинь уйлаад байна шүү дээ” гэж хэлэв. Би юу ч хэлж чадсангүй. Эхнэр маань надруу нэг том харснаа охиноо тэвэрч аваад “Яасан миний охин, юу болсон?” хэмээн асуулаа. “Аав намайг зодсон” гэсэн товчхон хариулт сонсомогцоо эхнэр маань надруу ууртай харц чулуудаад охиноо тэвэрсээр хажуугийн өрөө рүү ороод хаалгаа савж орхив. Би яахаа ч мэдэхгүй алмайран зогсоор байлаа. Угаалгын өрөөний цаанаас сонсогдсон үл таних эмэгтэй хүний инээх дуу Мөнхсайханых байсан гэдэгт би эргэлзэж байв. Миний айх санаа зовох хоёр зэрэгцэж байлаа. Алуурчны оюун санаанд тэнүүчилж байхад айж байсан яг тэр айдас намайг ээрсээр бүр үхээнц байдалд оруулах нь тэр. Би гал тогооныхоо өрөөнд орж өөртөө цай аягалан хэсэг суулаа. Гадуур хувцасныхаа халааснаас янжуур гаргаж зуухаа ч мартсангүй. Удалгүй би өерийгөө дэмий юманд хэт автсан гэж үзээд охиноосоо уучлал гуйхаар унтлагын өрөө рүү очлоо. Охин маань хэдийнэ унтжээ. Харин эхнэр маань унтаагүй намайг орж ирэхийг хүлээсэн янзтай сууж байв.
-Охин түрүүн жигтэйхэн их инээгээд бүр чимээгүй болдоггүй, Тэгээд аргаа барахдаа алгадаад авлаа.
-Алгадаж болно оо. Гэхдээ жаахан хүүхдийг зүгээр л инээснийх нь төлөө хацарт нь хурууны ором гартал алгадах хэрэг байсан юм уу. Уг нь өмнө нь чи охиндоо хэзээ ч гар хүрч байгаагүй шүү дээ. Зүгээр инээх байтугай шийтгэж болох буруу хэрэг хийсэн ч гэсэн чи өөрөө надаас өмөөрдөг байсан. Чиний энэ гэнэтийн авирыг чинь би ерөөсөө ойлгохгүй байна Ганболд оо. Магадгүй чи ажлаасаа болоод их ядарсан байх л гэж найдъя. Дараачийн удаа дахин ийм явдал давтагдвал охин бид хоёр чамаас айх болно, чи ойлгож байгаа биз дээ.
-Тийм ээ, хайрт минь. Намайг уучлаарай. Дахин ийм зүйл болохгүй. Чи минь санаа зовох хэрэггүй ээ.
Намайг ингэж хэлмэгц Мөнхсайхан миний хүзүүгээр тэвэрч санаа алдлаа. Ингээд удалгүй бид хоёр ч гэсэн цаг орой болсон болохоор унтахаар хэвтэцгээв.
-Ганболд оо, ингэхэд чиний биед чинь ямар нэгэн зовиурмэдрэгдэж байгаа юм биш биз?
-Үгүй дээ. Тэр тал дээр огтхон ч санаа зовох хэрэггүй. Би урьдын адил цоо эрүүл байна.
-Тийм л бол сайн байна даа, сайхан амраарай.
Мөнхсайхан ингэж хэлмэгцээ нүдээ анин төд удалгүй жигдхэн хэмнэлээр амьсгалан унтаж эхэллээ. Харин миний нойр хүрсэнгүй. “Би загас тэжээдэггүй л байсан юм байх даа” гэсэн гайхширсан бодлын хажуугаар угаалгын өрөөнөөс сонсогдсон үл таних бүсгүй хүний хүйтэн хөндий инээж байсан дуу чихэнд минь дахин сонсогдох шиг болно. Сэтгэл тавгүйрхэхдээ би дэмий л хөнжил дотроо хөрвөөсөөр багагүй хугацааг өнгөрөөжээ. Гадаа сонсогдож байсан ганц нэг машины дуу, хүүхдүүдийн шуугилдаж байсан чимээ сонсогдохоо байж гэрт минь зөвхөн эхнэр, охин хоёрын минь амьсгалах чимээ дуулдах аж. Ийнхүү хүмүүсийн амралтын цаг эхлэн шөнөтэй золгоод байхад миний толгойд элдэв муу муухайн бодлууд эргэлдсээр л...
Гэтэл гэнэт л угаалгын өрөөнд ус дуслах чимээ сонсогдож эхлэх нь тэр. Би Мөнхсайхныг усанд ороод гарахдаа усаа сайн хаагаагүй юм байх даа гэж бодсон ч энэ бодлоосоо даруй татгалзав. Учир нь, хэрвээ эхнэр маань усаа дутуу хаасан бол аль түрүүний л ингээд ус дуслах чимээ сонсогдож байх байсан.
Тэнд хэн нэгэн байна уу гэсэн бодол миний толгойд зурсхийн орж ирлээ. Арай нөгөө түрүүний үл таних хоолойгоор инээж байсан бүсгүй биш байгаа гэсэн болгоомжпол төрмөгц ар нурууны минь хүйтэн хөлс чийхрах шиг болов. Угаалтуурт дуслах усны хэмжээ илүү ихээр нэмэгдэж сэтгэлд бий болсон айдсыг минь улам илүү дэвэргэлээ. Тэнд яалт ч үгүй хэн нэгэн байна даа хэмээн өөртөө хэлсээр би угаалгын өрөө рүү очихоор орноосоо бослоо. Эхнэр охин хоёр маань тайван сайхан унтсаар байх бөгөөд би өрөөний гэрэл асааж тэднийхээ тав тухыг алдагдуулахгүй байхаар шийдлээ. Удалгүй би угаалгын өрөөнийхөө хаалганы өмнө тулж ирэв. Дотор ус дусалсаар лбайна. Би шууд л ороод крантыг чангалан хаах гэснээ нэг л жийрхээд завдсангүй. Угаалгын өрөөнд хэн нэгэнтэй таарах вий гэсэн болгоомжлол намайг арчаагүй үлбэгэр нэгэн болгожээ. Ус дусласаар, би яахаа мэдэхгүй зогссоор. Ингэсээр эцэст нь би хаалганы бариулаас огцом татаж нээгээд уг өрөөний унтраалгыг дарсан боловч гэрэл ассангүй. Усны дуслах чимээ илүү чангаар сонсогдож эхэлсэн бөгөөд хав харанхуйн дунд би угаалгын өрөөн дотроос хэнийг ч олж харсангүй. Гэтэл энэ үед миний хажуугаар хэн нэгэн зөрж өнгөрөх нь тэр. Би цочирдон балмагдахдаа эгээтэй л муухай орилчихсонгүй амаа барьж чадлаа. Угаалгын өрөөний унтраалгыг дахин дарж үзэхэд энэ удаад гэрэл мэлсхийн асах нь тэр. Би айж мэгдсэн нүдээр орчин тойрноо гүйлгэн харахад өрөөнд хэн ч байсангүй. Гагцхүү дутуу хаагдсан крантаас л ус дуслаж байлаа. Айж сандарсанаас болж миний зүрхний цохилт мэдэгдэхүйц түргэсчээ. Угаалгын өрөөнд халуун усны уур савсаж толийг битүү бүрхсэн байв. Би эргэн тойронд чимээ гарч буй эсэхийг нягталж анхаарлаа төвлөрүүлсэн хэдий ч юм сонссонгүй. Сэтгэл жихүүцэж гар минь салгалж байх бөгөөд би толийг халхалсан усны уурыг алгаараа арчиж өөрийнхөө царайг харахыг хичээлээ. Толийг бүрхсэн усан дуслууд арилмагц би давхийтэл цочин өөрийн эрхгүй дуу алдах нь тэр. Ингэсэн шалтгаан нь толинд туссан дүрсийг би өөрийгөө биш гэдгийг таньсан явдал байв. Би толь руу нүд салгалгүй ширтэж толинд байгаа этгээд ч миний зүг нүд цавчилгүй ширтэх аж. Би өөртөө итгэсэнгүй, тархи толгой эргэж чих шуугиж эхэлсэн ч би асар их тэвчээр гарган эрүүл ухаанаа хадгалж үлдлээ. Би өөрийгөө хий юм харж байна хэмээн амандаа үглэсээр нүдээ нухлан дахин нэг удаа өмнөө байгаа толь руу харцаа шилжүүлэв. Байдал огтхон ч өөрчлөгдсөнгүй.
Би толинд туссан үл таних дүрсээс харцаа салгалгүй хэсэг хугацаанд ширтэн зогссоор байлаа. Яг л хэн нэгэн сүнс чөтгөр, магадгүй өнөөх алуурчин толин дотроос намайг дуурайж хөдлөөд байгаа мэт хачин таагүй мэдрэмж надад төрж байх нь тэр. Би түүнийг алдаатай хөдлөх эсэхийг нь шалгаж үзэхээрүсээ илэхэд тэр ч бас намайг дуурайн үсээ иллээ. Тэгэхээр нь өрөөсөн нүдээ анихад тэр ч бас дуурайгаад аньж байв. Би айж гайхсан сэтгэлээ дарж чадалгүй байсаар буцаж эргэлээ. Гэхдээ төд удалгүй байрандаа зогсов. Учир нь, миний нүдний буланд өнөөх толинд туссан миний дүрс намайг хаалга руу зүглэхэд дагаад хөдлөх биш яг байсан байрандаа зогсож зөвхөн хүзүүгээ хагас гэлжийлгэн намайг дагуулан харж байсан явдал билээ. Тэр баригдчихлаа.
Миний хамаг бие арзганаад явчих нь тэр. Удалгүй би яах ч аргагүй угаалгын өрөөнийхөө өнөөх муу ёрын толь руу харц шилжүүлэв. Намайгхараад шоолон инээж байх нь тэр. Тэрээр бүр инээдээ барьж чадахгүй байгаа бололтой амаа дарснаа төд удалгүй гараа доош нь буулган амаа том гэгч ангайн инээх нь тэр. Гэхдээтүүний энэ инээд чихэнд сонсогдохгүй зөвхөн инээж буй дүрс нь л нүдэнд ажиглагдаж байх ажээ. Ёстой л нөгөө чимээгүй хашхираан гэгч нь л энэ байх гэсэн бодол төрж би өөрийн эрхгүй балмагдан барьц алдаж яахаа мэдэхгүй зогсож байснаа нүдээ тас аниад толгой руугаа хэдэнтээ дэлсээд авав. Тэгээд “Би хий юм харсан” хэмээн амандаа шивнэн хэлээд нүдээ аажмаар нээлээ. Гэхдээ толь руу харж зүрхэлсэнгүй. Би угаалгынхаа өрөөнөөс хурдхан шиг гарлаа. Магадгүй гай болж дахиад өнөөх саяын харсан хуурамч дүрс толин дотроос намайг ажиглаж байх вий хэмээн айсандаа тэгсэн биз.
Би уймарсан сэтгэлдээ хөтлөгдөж угаалгынхаа өрөөний хаалгыг тас саван хааснаа эхнэр, охин хоёрынхоо унтаж байгааг саналаа. Тэгээд эхнэрээ шуудхан л цочоод сэрэх байх даа гэж бодсон ч харин тэгсэнгүй. Уг нь Мөнхсайханыг сэрсэн бол ингэж ихээр айж балмагдаад байгаа би гэдэг хүн баярлах л байлаа. Хамаг бие минь усан хулгана болтлоо хөлөрч дагжин чичирч байгаагаа би сая л нэг юм анзаарах нь тэр. Өөрийгөө тайвшруулах аргаа олохгүй ядахдаа би аман дотроо нэгээс арав хүртэл өөртөө сонсогдохуйцаар тоолж эхлэв. Басхүү хам хум сонсож байсан маанийн үг ч хэлсэн байж мэдэх...
Би угаалгынхаа өрөөний хаалгыг нуруугаараа даранзогссоор багагүй хугацааг өнгөрөөснөө сая л анзаарах шиг боллоо. Угаалгын өрөөний хажууханд байрлах унтлагын өрөөнөөс эхнэрийн маань жигдхэн хэмнэлээр амьсгал чимээ гарч охин минь үе үе тамшаалахыг би олж сонсов. Би өөртөө “Одоо ор луугаа очиж унтах хэрэгтэй” хэмээн тушаасан ч байрнаасаа хөдлөхийг яарсангүй. Яг л хэн нэгэн этгээд намайг хаалганаас холдмогц угаалгын өрөөний хаалгыг нээгээд араас гараад ирэх юм шиг санагдаж би хөшингө байдалд оржээ. Би өөртөө энэ бол зүгээр л нэг хий хоосон төсөөлөл хэмээн итгүүлэхийг оролдсон ч дотоод сэтгэл минь үүнийг хүлээж авсангүй. Гэтэл ягэнэ мөчид ар нуруугаараа налчихаад байгаа угаалгын өрөөний хаалганы цаанаас хэн нэгэн хүн “түг... түг... түг...” хийтэл тогших нь тэр.
Айж балмагдахдаа зүрх минь амаараа гарчих шиг л болов. “Бурхан минь, хэн байдаг байнаа. Саяын өнөөх намайг дуурайгаад байсан толин доторх этгээд гараад ирж байгаа юм болов уу?” гэсэн элий балай гэмээр бодол толгойд төрж яах учраа олсонгүй. Би айж сандрахдаа ямар ч авиа гаргаж чадсангүй дэмий л угаалгынхаа өрөөний хаалгыг улам хүчтэйгээр наллаа.
“түг... түг... түг...”
Хаалганы дотор талаас ийнхүү тогших чимээ дахин сонсогдлоо. Зүрхээр хатгуулаад явчих шиг л болов. Хэтэрхий ихээр цочирдсоноос болов уу нүд минь харанхуйлж шал нүүрэн дээр минь босоод ирэх шиг болж би ухаан балартан уналаа.
...Би өнөөх зүүднийхээ харанхуй ертөнцөд иржээ. Бие минь чивчрэн хөндүүрлэж байх нь тэр. Миний бүхий л оюун ухаан асар их дарамтанд оржээ. Нүдэнд юу ч үл үзэгдэх энэхүү харанхуй орчинд хэвл ийгээрээ явах хэн нэгэн этгээд миний өмнө бараг л тулж ирэхийг би мэдрэв. Аврал эрэн гинших жаахан охины дууг би сонсож байлаа. Би өөрийнхөө биеийг суллах гэж хамаг байдгаараа оролдож байхдаа өнөөх надад тулж ирсэн хэвлээр явагчийг ямар амьтан болохыг ойлгох нь тэр. Тэрээрөнөөх улаан үстэй эмэгтэйд амьдаараа мөчлүүлсэн нохой мөн байв. “Ээ бурхан минь гэж, би одоо яах ёстой вэ?, өнөөх дөрвөн хөлнөөсөө салсан байсан хөөрхийлөлтэй нохой оДоо болтол үхээгүй байна шүү дээ” хэмээн би өөрийн эрхгүй дуу алдав. Би энэ хүлээтэй байгаа хөшингө байдлаасаа мултарч зугтах гэж хамаг байдгаараа зүтгэсээр байлаа. “Ахаа намайг авраач дээ, гуйж байна” гэсэн жаахан охины аргаа барсан гуйлт тодхон сонсогдож зүрх зүсэгдэх шиг болно. Янз нь аврал эрж аргаа барсан амьтад намайг хүрээлж байгаа бололтой. Гэтэл би хүлээтэй байгаа шонгоосоо ч мултарч чадахгүй байсаар л байх юм...
..."Ганболд оо, яачихаа вэ? ухаан ор л доо” хэмээн гарнаас минь угзран уйлан дуугарах эхнэрийнхээ дуунаар би ухаан орлоо. Нүдээ нээн эргэн тойрноо ажиглахад үүрийн гэгээ туссан байв. Би яаран өндийгөөд хараал шүглэсэн гэмээр угаалгын өрөөний үүдэн дээр хэвтэж байгаагаа мэдэж шуудхан л огло үсрэн бослоо. Мөнхсайхан намайг хүзүүгээр минь тас тэврээд мэгшүүлэн уйлж гарах нь тэр. Харин охин унтлагын өрөөний мухарт элгэндээ дэрээ тэврэн зогсоод намайг айж болгоомжилсон нүдээр ширтэж байлаа. Чухам гэгээ орсон болоод ч тэр үү, өнөөх угаалгын өрөөнд болсон үйл явдлаас айж байсан сэтгэл минь бага ч атугай тайвширчээ. Би өөрийнхөө яагаад, юунаас болоод ухаан алдаж унаснаа сайн санаж байсан ч энэ тухай эхнэртээ хэлэхээ урьтал болгосонгүй. Г агцүү түүнийгээ яажшуухан тайвшруулах билээ гэсэн асуултыг л толгойдоо эргэцүүлж эхэллээ.
Би Мөнхсайханы чихэнд нь “Одоо тайвшир даа хайрт минь, би зүгээр байна. Огтхон ч санаа зовох хэрэггүй” хэмээн шивнэн хэлэхэд тэрээр хариу юу ч дуугаралгүй улам ихээр мэгшүүлэн уйлж намайг өмнөхөөсөө илүү чангаар тэвэрлээ. Хэдийгээр би бүрэн гүйцэд ухаан орсон ч гэлээ сэтгэл түгшүүлсэн айдсын бодлоо гээж чадаагүй л байв. Ямар ч байсан л хангалттай ихээр айн сандарсан эхнэрээ тайвшруулах хэрэгтэйгээ ухамсарлажтүүнийхээ мөрөөр тэвэрч унтлагынхаа өрөөнд буцаж орлоо. Энэ үед охин минь өнөөх өрөөний буланд зогссон яг хэвээрээ байсаар байлаа. Би эхнэрээ орон дээр суулгаж өөрөө ч бас хажууд нь зэрэгцээд суув. Миний толгой үл мэдэг ангалзан өвдөх аж. Юу ч юм бэ дээ, урьд өмнө хэзээ ч хүсч байгаагүй учир нь үл олдох хачин хүсэлд автаад байгаадаа би энэ мөчид өөрийгөө гайхаад өнгөрлөө.
Хэсэг хугацааны туршид өрөөнд чимээ аниргүй байдал үргэлжлэв. Би ярих эвээ олохгүй байгаагаас гадна толгойн өвчин минь улам ихээр нэмэгдэж ад зэтгэрийн шулам хамаг тамир тэнхээг минь сорж байх шиг санагдана. Ингэсээр эцэст нь эхнэр минь уртаар санаа алдаж миний духанд алгаараа хүрсэнээ "Хөгшин нь одоохон чамд халуун цай аягалаад ирье” гээд гал тогооны өрөө рүү зүглэн алхлаа. Энэ үед охин минь ээжээсээ хоцорчих вий гэсэн шиг хар хурдаараа араас нь гүйх нь тэр. Уг нь би охиноо дуудах гэсэн боловч амнаасаа ганц ч авиа гаргаж амжсангүй. Би охиноо маш ихээр айлгачихаад байгаагаа сайн мэдэж байлаа. Сэтгэл түгшиж бие минь улам ихээр зовиурлах шиг болно. Тун удалгүй эхнэр маань халуун савтай цай, аягатай барьсаар орж ирэхэд охин минь ээжийхээ өмссөн байгаа унтлагын халаадны хормойноос хоёр гараараа зуурсаар яваа харагдав.
... Хэсэг хугацаа өнгөрсөний дараа уусан цайнаасаа ч болсон юм уу, хамаг бие минь хөлөрч нойр хүрэх янзтай болж ирэв. Гэхдээ л сэтгэлийн минь түгшүүр бүрэн гүйцэд арилсангүй. Алуурчны ертөнцийн аймшигт үзэгдлүүд, загас тэжээж байсан гэсэн бат итгэл, охины минь загас идсэн хэмээн хөөрцөглөж байсан дүр зураг, угаалгын өрөөнд болсон муу брын үйл явдлууд бас ухаан алдсан хойно, эсвэл унтсан хойно үзэгдэх алуурчны ертөнцөд байсан хохирогч нартай холбоотой гаагүй зүүд гээд энэ бүхэн намайг маш ихээр хямрааж байлаа. Хамгийн харамсалтай нь энэ бүхнээ хуваалцах хүн миний эргэн юйронд байсангүй. Зөвхөн надаасхайр халамжхүлээх хамгаас хайртай эхнэр, охин хоёр минь л хажууд байх бөгөөд тэдэндэнэ тухайгаа яривал өөрөе тайвшрах биш харин ч тэднийхээ сэтгэлийг хямрааж өөрөөсөө болгоомжлоход хүргэнэ гэдгээ би төсөөлж байлаа.
Би түгшсэн сэтгэлээ сэргээх санаатай бодолд автан хэвтсээр. Уг нь би өөрийгөө хангалттай их сэтгэлийн тэнхээтэй, аливаа юманд цочирдоод байдаггүй гэж боддог бөгөөд ойр дотныхон, найз нөхөд маань ч намайг ингэж үнэлдэг билээ. Гэхдээ энэ удаад угаалгын өрөөний толинд харагдсан миний өөр нэг хувилбарын тухай бодол хамаг сэтгэлийг минь үймүүлж өөрийн эрхгүй давчдан сандрахад хүргэж байв.
Өглөөний найман цаг болжээ. Би эхнэрээ түргэн дуудах гэхэд нь хэрэггүй гээд болиулсан болохоор Мөнхсайхан маань охинтойгоо гал тогооны өрөөнд надад зориулан хоол хийж байв. Тэрээр намайггэнэт ухаан алдажунасанд санаа нь зовжнадтай хамт ажилладаг найзыг минь дуудсан тухайгаа надад ирж хэллээ. Машины сигналдах, микро автобусны кондукторуудын хашхирах чимээ бүдэгхэн сонсогдож сэтгэл санааны минь тавгүйтлийг бага багаар засах нь нэн таатай ажээ. Ингээд төд удалгүй хаалганы хонх дуугарч хамт ажилладаг найз Лхагваа маань орж ирлээ. Лхагваа бид хоёр аль арван жилийн өмнөөс л бие биенээ мэдэх бөгөөд сүүлийн үед улам илүү дотно байх болсон.
Тэрээр гадуур хувцасаа ч тайлалгүй шууд л миний хэвтэж байгаа унтлагын өрөөнд орж ирээд “Яаж байна хөө? Юу болоод ухаан алдав, түргэн дуудуулахгүй яасан юм бэ?” хэмээн асуусаар миний хажууд иржсуулаа. Би найзыгаа хараад жигтэйхэн их баярлаж орноосоо өндийх гэсэн боловч толгой маань хөндүүрлэн хатгаж өөрийн эрхгүй буцаад хэвтлээ.
Би Лхагваагийн мэндийг мэдээд “Би нэг л биш байна, гэхдээ энэ чамайг ингэтлээ сандрах хэмжээний тийм сүйдтэй асуудал биш” хэмээн үгээ гүйцээв.
-Царай чинь цонхийгоод их ядарч дээ хөө. Ажилдаа хэт ихээр улайран зүтгээд ядарчихсан байхгүй юу. Бас дээрээс ньөчигдрийн алуурчны тархинд нэвтэрсэн ажил чинь биеийг чинь хямрахад хангалттай дэм болсон биз.
-Магадгүй тийм байхаа. Гэхдээ Лхагваа, алуурчны ертөнцөд үнэхээр аймшигтай байсан ч би бодит амьдрал дээрээ тэрнээс ч дутахгүй таагүй үйл явдал, айдастай учраад байна. Жишээ нь гэхэд л би өчигдөр ухаан орохдоо охинтой гэдгээ таг мартчихсэн, эхнэрийнхээ нэрийг ч санахгүй байсан гээд бод доо хэмээн би эхнэрээ сонсохоос болгоомжилж шивнэн хэллээ.
-Тийм үү, гэхдээ одоо зүгээр биз дээ.
-Эхнэр охин хоёроо мартсан явдал тийм ч сүйдтэй зүйл биш юм шиг санагдах болсон. Харин түүнээс ч аймшигтай бүр бодитой гэмээр үйл явдал надтай учирсан. Энэ тухай яривал чи магадгүй итгэхгүй биз.
-За яалаа гэждээ. Би дандаа л чамд итгэжбайдаг. Яримаар санагдсан зүйлүүдээ ярь л даа.
Лхагвааг ийн хэлэхэд эхнэр маань банштай цай аягалсаар бидчий байгаа унтлагын жижиг өрөөнд орж ирлээ. Тэрээр миний биеийг яаж байгааг асуугаад алганыхаа ар талаар духанд минь хүрч халуунтай байгаа эсэхийг шалгаад гарч одов. Энэ үед охин минь ээжийнхээ хормойноос зүүгдсээр явсан бөгөөд надтай ямар ч үг дуугаралгүй ээжийгээ даган өрөөнөөс гараад явчих нь тэр. Өмнө нь охин минь хэзээ ч ийм байгаагүй болохоор би энэ явдалд хачин ихээр эмзэглэж өөрийгөө буруутгаж байлаа. Би охиндоо санаа зовсондоо болоод хажуудаа суугаа найз, өмнөө байгаа аягатай цайгаа ч мартаж орхижээ.
-Яасан Ганболд оо, бие чинь эвгүйрхэж байна уу хэмээн Лхагвааг асуухад би цочих мэт болж хажуудаа хүн байгааг сая л нэг санах нь тэр.
-Аан, зүгээр ээ. Хөгшин нь өчигдөр охиноо алгадаад авсан. Яагаад гээч?
-Айл болгонд л тийм юм байдаг ш дээ.
-Үгүй ээ, шалтгааныг нь сонсвол чи лав гайхана. Миний охин өөрийгөө аквариумд байсан загасыг идсэн гээд зогсоозайгүй инээгээд байсан юм. Түүнээсл бүх хэрэгболсон. Ингэхэд Лхагваа би өөрийгөө загас тэжээдэг байсан гэдэгт үнэхээр итгэлтэй байх юм. Тэгсэн чинь манай том өрөөнд загас байсан шинж ердөө алга. Алуурчны тархинд нэвтэрснээс хойш ийм болчихов уу? Ер нь би гэртээ загас тэжээдэг байсан билүү?
-Юу? үгүй л байхаа даа. Би лав танай гэрт аквариумтай загас байхыг нэг ч удаа хараагүй юмдаг.
-Тэгж таарна аа, би алуурчны оюун санаанд хэдхэн цаг аялаад л буцаад сэрсэн шүү дээ. Тэр хооронд юу боллоо гэж миний тэжээдэг загаснууд алга болох билээ. Магадгүй чиний зөв байж таарна. Яг үнэндээ бол би загас тэжээдэггүй, харин зүгээр л загас тэжээдэг гээд түүндээ итгэчихэж. Новш гэж, ийм хачин юм гэж бас байдаг аа.
-Наадах чинь бодвол бусдын оюун санаанд нэвтэрснээс л болоо биз.
-Лхагваа аан гээч, миний дотор алуурчны оюун санааны нэг хэсэг шингэсэн бололтой.
-Хөгшөөн юу ярьж байгаа чинь энэ вэ. Тийм юм байж болно гэж үү, яагаад ингэж бодоо вэ?
-Алуурчны тархинд тэнүүчилж байхад би маш их айж байсан. Гэр лүүгээ жигтэйхэн их яарч ирээд тэжээдэг байсан загаснуудаа харсан. Гэтэл тэр загаснуудыг минь нэгэн өрөөсөн нүдгүй жаахан охин идчихсэн зогсож байсан. Ёстой аймшигтай. Янз нь алуурчин загас тэжээдэг байсан бололтой.
-Юун бололтой гэж. Угаасаа л тэр нөхөр чинь тэжээвэр загаснуудаа иддэг байсан гээд л хүний санаанд багтамгүй янз бүрийн зүйлс хийдэг болох нь тогтоогдсон тухай чи өөрөө ярьж байснаа мартаа юу?
-Юу? тийм үү, би үнэхээр санахгүй байна. Хөгшин нь яг л нэг иймэрхүү байдалтай л болчихоод байна даа. Хамаг юмаа мартчихсан, эсвэл хаа хамаагүй зүйлд итгэчихсэн. Одоо бүр чамайг юун сайн санаж байгаа юм гэж баярлаж сууна.
Намайг ингэж хэлэхэд Лхагваа санаа алдахаас өөр ямар ч авиа гаргасангүй. Бид хоёр хэсэг хугацаанд юу ч ярилгүйчимээгүй суулаа. Тэгсэнээ Лхагваа түрүүлэн ам нээв.
-Чиний түрүүний ярьсанаас нэг зүйл их сонин санагдлаа.
-Юу тэр вэ?
-Охин чинь үнэхээр өөрийгөө аквариумны загас идсэн гэж хэлсэн юм уу?
-Тийм ээ.
-Хачин юмаа, хэчнээн жаахан хүүхэд ч гэлээ ийм юм ярьж инээмээргүй юм.
-Яг үнэн. За яахав энэ дүүрч Лхагваа, энэнээс долоон дор болоод байна.
-Юу тэр вэ?
-Би өчидөр шөнө хий үзэгдэл харсан.
-Юу?
-Зөв асуулт байна. Мэдээж хэн ч гэсэн ингэж асууна л даа. Өчигдөр шөнө угаалгын өрөөнд хэн нэгэн байснаа тэндээс гараад явчихсан. Би гэхдээ хэн байгааг нь харж чадаагүй. Бас тэр толь. Би дахин хэзээ ч тэртолинд өрийгөөхаржчадахааргүй болтан доо.
-Хөгшин нь чиний яриаг нэг л сайн ойлгохгүй байх шиг. Угаалгын өрөөнд сүнс, хий үзэгдэл эсвэл өөр хэн нэгэн байгааг чи яаж мэдсэн юм бэ?
-Шөнө ус дуслаад байхаар нь би очсон. Угаалгын өрөөнд зүгээр л ганцхан хий үзэгдэл байгаагүй. Хэн нэгэн этгээд яалт ч үгүй миний хажуугаар зөрж өнгөрөхийг би мэдэрсэн. Тэгээд үүгээр ч зогсохгүй өөр нэгэн этгээд угаалгын өрөөнөөс гарахаар завдаж хаалганы дотор талаас тогшсон.
- ... /Лхагваа миний ярихыг анхааралтай сонсож байснаа ямар нэгэн үг хэлэх гэснээ больчихов/
-Би айж сандрахдаа угаалгын өрөөний гадна талаас нуруугаараа налчихсан байсан юм. Тэгтэл харин яалт ч үгүй л хэн нэгэн дотроос нь тогшсон юм даа. Бүр хоёр ч удаа гээч.
Миний энэ ярианд хэн ч итгэхгүй гэдгийг би сайн мэдэж байна л даа. Гэхдээ энэ бүхэн яалт ч үгүй үнэн юм шүү. Ядаж чи надад итгэх хэрэгтэй Лхагваа, би хэрвээ энэ чамд ярьсныгааэхнэртээ хэлвэл тэр намайг зүгээр л солиорчихож гэж бодоод зогсохгүй айчихна.
-Тэр ч харин үнэн байх шүү. Чи эхнэртээ саяын надад ярьснаа яасан ч хэлж болохгүй. Чин үнэнийг хэлэхэд би чамд шуудхан итгэж чадахгүй байгаа ч бас итгэхгүй байж чадахгүй нь. Ямартай ч Ганболд оо, чи биеэ сайн амрааж хэсэг хугацаанд элдэв юм бодохгүй байх нь дээр шүү. Би одоо ингэсгээд ажил дээрээ очоод чиний биеийн байдал муу байгаа болохоор өнөөдөр иржчадахгүй байх гэжхэлнэ. Чиний бие Чулуунбаатар эмчийн хяналтанд байгаа ч саяын ярьснаа түүнд ярих гэж яарах хэрэггүй л болов уу. Яагаад гэвэд тэд шууд л чиний сэтгэцийг өөрчлөгдчихөж гээд чамайг баахан зовооно. Хэдэн өдөр харзнаж байгаад болъё. Манайхны хувьд бол чамайг хурдхан шиг ажилдаа ирээд алуурчны ертөнцийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөсэй гэж байж ядаж байгаа. Гэхдээ чи яарах хэрэггүй, одоохондоо өөрийнхөө биеийг л бодох хэрэгтэй.
-Ойлголоо хөө. Чиний зөв. Надад одоо ажил руугаа очих хүсэл огтхон ч алга. Магадгүй миний оюун ухаан хэтэрхий их цочирдчихоод янз бүрийн хий юм харж, сонсоод байгаа байх л даа. Хөгшин чинь чиний үгэнд орноо.
-За, за сайн байна. Би ингээд явъя даа.
Лхагваа ингэж хэлээд миний гарнаас атгаснаа гарах хаалга руу зүглэлээ. Тэгэхдээ тэрээр Мөнхсайханд “Сайхан цайгаар дайлсанд баярлалаа” гэж хэлэхээ мартсангүй.


Top
   
PostPosted: Oct.14.15 5:23 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
3—р хэсэг
...Өөртэйгөө бодлоороо ярилцан, үзэж харсандаа хямарч хэвтсээр байтал өдөр харвасан сум шиг л өнгөрчээ. Бие маань нэг л эвгүй оргиж хэн нэгэнд уур хүрээд ч байх шиг. Эхнэр, охин хоёр маань оройн цагаар гардаг телевизийн олон ангит кино үзээд ухаан алга аа. Би өөрийгөё чухам яг яагаадбайгаагаа төдийлөн сайн ойлгохгүй байсан болохоор сэтгэлээ сэргээх санаатай орноосоо өндийж хоёр өрөөнийхөө хооронд тэнүүчилж эхлэв. Эхнэр маань миний хамгийн дуртай гэх хоолыг гараа гарган хийсэн боловч надад түүнийг нь идэх дур өчүүхэн ч байсангүй. Би шал өөр юм идэхийг хүсч байх нь тэр. Миний идэхийг хүсч байгаа юм нэг тиймэрхүү... нэг л өөр амт, шал өөр зүйл...
Би буцаад л хэвтлээ. Дагзаа салаавчлан тааз руу ширтээд юу ч ярилгүй элдвийг бодож эхлэв. Өнгөрсөн амьдралынхаа тухай, найз нөхөд, ах дүү хамаатан садан гээд л. Гэвч миний толгойдтэдгээрхүнбүрийнсэтгэлддурсамжболонхадгалагддаг зүйлс төдийлөн сайн буухгүй аж. Ямар нэгэн зүйлийг санаж өнгөрсний тухай эхнэртэйгээ хуучлан яримаар байгаа ч надад тэгэх боломжбайсангүй. Ой санамжмаань нэгл биш болчихсон шиг санагдана. Эхнэртэйгээ ярих гээд ч үнэндээ ямар нэгэн ярих юм олдохгүй байгаад би хямарч эхэллээ. Мөнхсайхан үе үе над руу харж инээмсэглээд “Чи яагаад киногоо үзэхгүй байгаа кш бэ. Бие чинь зүгээр биз?” гэж асууна. Би түүнд зүгээр л толгой сэгсрэхээс өөр хариу хэлсэнгүй. Угаасаа дуугарах ч сонирхолгүй болчихоод өөртөө уурлаж байгаа хүн чинь тэгэхээс өөр яах билээ. Киногоо гэж онцолж хэлсэнийг бодоход би энэ олон ангит киног үзэж байсан бололтой. Гэхдээ харамсалтай нь би энэ киноны тухай юу ч санахгүй байна. Гэгээд бас хачирхалтай нь энэ тухайгаа Мөнхсайханд хэлье ч гэж бодохгүй байна. Би нэг л өөр болчихоод байгаагаа маш сайн мэдрэх ч шиг. Өчигдрийн угаалгын өрөөнд болсон явдал миний санаанаас гарахгүй байгаа ч гэлээ би түүнийгээ аль болох мартахыг хичээж басхүү бага насны дурсамж гээч зүйлээ >ргэн санах оролдлого хийж оюун ухаан маань зогсоо зайгүй лжиллаж байна. Гэвч энэ бүхэн ердөө үр дүнд хүрэхгүй намайг Гшчууруулахад хүргэх аж. Эхнэр маань над руу үе үе асуусан харцаар хараад байгаа нь цаанаа л нэг тээртэй санагдаж уур цухал төрүүлээд байв.
Хэдий би энэ араншингаа гайхаж байгаа ч өөрийгөөтайвшруулж чадсангүй. Би өөрөө өөрийгөө захирч чадахгүй болоод байна уу гэлтэй. Эхнэр минь дахиад л над руу харж инээмсэглэлээ. Энэ удаад би тэссэнгүй нүдээ аниад унтах гэж байгаа хүн болов. Үнэндээ ингэхээс ч өөр арга байсангүй. Эхнэртээ зүгээр л над руу харсных нь төлөө уурлаж байгаагаа мэдэгдэлтэй биш. Би дахин нүдээ нээсэнгүй. Хэрвээ нүдээ нээж гэмээнэ л уур цухал төрөөд эхнэр, охин хоёроо айлгачихаж мэдэхээр байлаа. Ингээд нүдээ аньсан чигтээ унтчих юмсан гэж бодсон ч нойр гэдэг санаан зоргоор хүрдэг эд биш ажээ. Би нүдээ нээлгүйгээр өөрөө өөртэйгөө тэмцэлдсээр л байв. Миний ааш араншин юу болоод байна вэ? Би ер нь хэн бэ?
Хэсэг хугацааны дараа кино дууссан бололтой эхнэр маань босч очоод зурагтаа унтраалаа. Уг нь Мөнхсайхан охинтойгоо ямар нэгэн зүйл ярилцахыг хичээж байгаа ч охин маань тоймтой юм ярьсангүй. Тэд намайг унтаж байна хэмээн ойлгожээ.
-Миний охин чимээгүй байгаарай. Аав нь унтаж байна.
Мөнхсайхан хэдий ингэж хэлсэн ч тэртэй тэргүй юу ч дуугарахгүй байгаа охинд энэ үг ямар ч зохимжгүй сонсогдсон нь ойлгомжтой. Янз нь Мөнхсайхан зүгээр л охинтойгоо юу ч хамаагүй ярих гэсэн бололтой. Ядруухан л арга юм. Зурагт унтарсан болохоор гэрт нам гүм болж зөвхөн эхнэрийн минь нааш цааш холхих чимээ л гарах аж. Мөнхсайхан хөнжил дэрээ бэлдэж байгаа бололтой. Хэдийгээр миний нойр хүрэхгүй байгаа боловч би нүдээ нээхийг хүссэнгүй. Гэтэл охин маань гэнэт “ээж ээ, тэр унтчихсан уу?” хэмээн шивнэн асуух нь тэр. “Тэр гэж намайг хэлж байгаа хэрэг үү?” хэмээн бодсон ч би ямар нэгэн үйлдэл хийсэнгүй. Гэтэл Мөнхсайхан “Чи аавыгаа хэлж байна уу? Яагаад тэр гэж асууж байгаа юм” хэмээн аядуухан дуугаар тэгсэн хэрнээ их л гайхсан өнгө аястай асуулаа.
-Тэр аав биш ээ.
-Юу гэнээ?
-Ээж ээ, тэр аав биш.
-Охин минь дэмий юм ярихаа боль. Өчигдөр аав чиньих ядарсан болохоор л бухимдаж чамд гар хүрсэн хэрэг. Чи аавыгаа ойлгож, уучлах хэрэггэй. Мэдэв үү миний охин.
-Ээж ээ, энэ хүн миний аав биш.
Мөнхсайхан юу ч хэлсэнгүй. Харин миний зүрхээр хатгуулаад явчих шиг л боллоо. Би дөнгөж сэрсэн хүн болж нүдээ нээгээд охин руугаа тогтож ажиглалаа. Охин маань намайг өндийгөөд ирэнгүүт л ээжийнхээ араар гүйгээд орчих нь тэр. Би юу ч хэлсэнгүй. Харин Мөнхсайхан л сандарч охины саяын хэлснийг намайг сонсчихсон байх вий гэсэн шиг “Гурвуулаа ороо засаад нэг мөсөн унтацгаая” гэж хэлээд хүчээр шахуу муухан инээхчээ аядав. Би эхнэрээ өрөвдсөндөө ч тэр үү, эсвэл охиндоо гомдсондоо ч тэр үү юу ч дуугарсангүй. Удалгүй бүгд хөнжилдөө шургацгааж өнөөх л шөнийн нам жим байдал эргэн тойронд ноёрхлоо. Миний нойр хулжиж үе үе санаа алдахыг эхнэр маань мэдсэн бололтой. Гэхдээ тэр юу ч хэлсэнгүй зүгээр л буруу харж хэвтсэн чигтээ гараа хойш нь явуулж миний гараас атган нэг санаа алдчихаад өөр үг хэл^энгүй. Орны хажууд байрлах жижиг шүүгээн дээр байгаа сэрүүлэгтэй цагны цохигох чимээ миний чихэнд сонсогдож би тэр цохилох бүрийг нь алдалгүй тоолж эхэллээ. Би өөр юунд ч анхаарлаа төвлөрүүлсэнгүй. Өөрөө өөрийгөө тайвшруулах гэсэндээ ч тэр үү би цагийн зүүний цохилохыг тоолсоор байлаа. Ингэсээр бараг цагны гурван мянга орчим цохилох чимээг тоолсоны эцэст би сая нэг юм залхах нь тэр. Эхнэр охин хоёр хэдийнэ унтаад өгч. Би орон дээрээсээ алгуурхан өндийж ээжийнхээ цаахнатай тайван сайхан унтаж байгаа охин руугаа дөхөн хоёр алхлаа. Би зүгээр л охиноо үнсмээр байв. Гэхдээ үнэн сэтгэлээсээ биш. Түүнийг үнсэх нь хэн нэгний тэг гээд тушаасан үүрэг гэлтэй. Магадгүй би өөрөө өөрийгөө танихгүй байгаа, тэгээд хуучин амьдралынхаа хэвшлийг мөрөөдсөндөө ч ингэж үнсэх гэсэн юм билүү хэн мэдэхэв. Ямартай ч би охиныхоо дээрээс тонгойн харлаа. Нэг л танихгүй хүн шиг. Урьд өмнө огтхон ч харж байгаагүй гэмээр тийм л царай сарны бүдэг гэрэлд миний нүдэнд тусах аж. Гэсэн ч би түүнийг үнсэхгэж тонгойв. Гэтэл яг энэ үед чив чимээгүй байсан энэ орчныг эвдсэн угаалгын өрөөний хаалга нээгдэх хяхтнасан чимээ намайг салгалтал цочоох нь тэр. Хамаг бие минь хоромхон зуур усан хулгана болтлоо хөлөрч орхив. “Өнөөх чинь" гэсэн үгс аманд эвлэж би хэн нэгнээс аврал эрэх мэт эргэн тойрноо харлаа. Мэдээж надад туслах хэн байх вэ дээ. Эхнэр охин хоёр маань л унтаж байна. “Угаалгын өрөөний хаалга өөрөө аяндаа нээгдчихэв үү, эсвэл өчигдрийн толин дотор байсан этгээд үү?” гэсэн бодол намайг эзэмдэж би яахаа мэдэхгүй хана налан зогссоор. Гэтэл энэ үед угаалтуурнаас ус гоожих чимээ намайг галзууруулахад хүргэлээ. Бүр яалт ч байхгүй ус гоожих чимээ гарч байснаа төд удалгүй чимээгүй болчих нь тэр. Тэгснээ хэн нэгэн бүсгүй хүн ямар нь үл мэдэгдэх нэгэн дууг амандаа аялж эхэллээ. Том цайзын хаа нэгтэйгээс сонсогдох мэт хачин муухай ад зэтгэрийн хоолой. Би яахаа мэдэхгүй хэсэг зогсож байснаа хоёр гарынхаа алгаар чихээ таглаж үзэв. Гэтэл намайг чихээ таглахыг мэдсэн юм шиг өнөөх этгээд улам чангаар дуулж эхлэх шиг. Би Мөнхсайханыг дуудах гэсэн боловч хоолой маань хуурайшин хатаж хэл ам минь эвлэсэнгүй. Ямар ч эв хавгүй амаа ангалзуулсан болоод ханаа налан зогсов.
-Хөөе... хөөе
Тийм ээ, яах аргагүй угаалгын өрөөнөөс намайг дуудаж байх нь тэр. Зүрх зогсчих шахаж хоёр нүд минь бүрэлзэж эхлэв.
-Хөөе, залуу минь... Нааш ир, тэгээд надтай зугаацаач...
Үл таних эмэгтэйн ингэж хэлсэн үг нь тэртээ цаанаас дуулдах шиг басхүү хачин сөөнгө хэрнээ жигтэйхэн наалинхай ажээ.
Хараал идмэр, тиймээ хараал идмэр гэж хараамаар болж байна. Энэ юун хүүхэн бэ? гэсэн асуулт толгойг минь алхаар цохиод авах шиг болов. Тэнд үнэхээр хэн байна вэ? яах гэж чухам намайг дуудаад байна?
Энэ асуултын хариуг олохгүй бол дахин нэг хором ч тэсэхгуй нь гэдгээ би мэдрэх шиг. Тиймээ, очъё. Тэнд очижхэнбайгааг үзье.
Би ингэж шийдээд зүүн гараараа эрчээ аван цохилж байгаа зүрхээ дараад баруун гараа зангидан угаалгын өрөө рүү дөхлөө. Өөрийн эрхгүй амьсгал давхцаж толгой манаран өвдөж байв. Гэтэл гэнэт харанхуй байсан угаалгын өрөөний гэрэл мэлсхийтэл асах нь тэр. Би татвагас хийтэл цочсоноо золтой л дуу алдан хзшхирчихсангүй. “Угаалгын өрөөний гэрэл яахаараа өөрөө асдаг байна аа” хэмээн бодсоор би яахаа мэдэхгүй яг доороо хөшиж орхилоо. Бурхан минь юу болж байна аа, муу ёрын бүхнийг манай гэрээс зайлуулаач, гуйя.
Гэрэл нь ассан угаалгын өрөөнд эмэгтэй хүн байгаа нь ямартай ч түүний сүүдрээс нь тодорхой ажээ. Энэ шаланд туссан сүүдэр яалт ч үгүй эмэгтэй хүний галбир мөн хэдий ч бусад хүний сүүдрээс нэг л юмаараа өөр юм. Энэ сүүдэрт байгаа тэр ганц өөр юм нь түүнд толгой гэх юм алга.
Ээ, ээж минь... Энэ мөчид миний чадах цорын ганц юм гэв^л ердөө л залбирах болсон бололтой. Тэгээд л би залбирав. Гэхдээ бурхнаас бас ээжээсээ дэндүү хол байгаагаа мэдрэх ч шиг...
-Хөөе, Ганболд оо. Чи чинь яагаад байна аа? Зүүдлээд байгаа юм уу?
Мөнхсайханы хэлсэн энэ үгийг сонсоод сэтгэлд уул овоо шиг сүндэрлэж байсан айдсын хар шороо сарнин замхрах шиг болсон ч тэр аймшгийн муу бүхнээс би бүрэн ангижирч чадсангүй.
Би чичирхийлэн бөмбөгнөх биеэ арай ядан удирдажэргэн харахад Мөнхсайхан ширээний чийдэн асаагаад орон дээрээ тохойлдон өндийж айж болгоомжилсон басхүү нойрмог нүдээр намайг гайхан ширтэж байв. Би юм хэлэх гээд ам минь эвлэж өгсөнгүй. Дэмий л салганасан гараараа хөлөрсөн нүүрээ арчаад эхнэр лүүгээ ширтлээ.
-Ганболд оо, чи чинь сэрүүн байна уу, унтаж байна уу? Хөөе...
-Юу л даа, Мөнхсайхан. Би сэрүүн байна аа, намайг тэндээс дуудаад байх шиг...
-Ганболд оо, чи чинь яачихаад байгаа юм бэ? Гэрт бид хэдээс өөр хүн байхгүй биз дээ.
-Үгүй ээ, хүн байна... юу... хүн ч гэж дээ нэг юм байх шиг байна. Тэндээс намайг дуудаад байна.
-Юу, хаанаас?
-Угаалгын өрөө, тэр новшийн угаалгын өрөөнд хэн нэгэн байна. Чи итгэхгүй байгаа юм уу? Тийм бол хамтдаа очиж үзье. Сая гэрлийг нь хэн нэгэн асаачихсан хэмээн би шивнэн байж хэллээ.
-Хайрт минь угаалгын өрөөний гэрэл унтраалттай байна. Чи зүүдэлсэн бололтой.
Би түүний хэлсэн энэ үгийг сонсоод хурдхан шиг эргэж харлаа. Тийм байна. Үнэхээр унтраалттай байна. Мэдээж гэрэл нь унтарсан болохоор толгойгүй эмэпгэйн сүүдэр ч алга. Гэхдээ л өнөөх намайг дуудаад байсан амьгүй хоолойтой бас толгойгүй бүсгүй өөрөө унтраачихсан биз гэсэн бодол миний толгойд харван орж ирлээ.
Эхнэр маань сэрээд надтай ярилцаж байгаа явдалд би жаахан тайвширсан ч гэлээ гэрт ямар нэгэн юм болоод байгаа бүр хэн нэгэн этгээд гэрт байгаа гэдэгт бат итгэлтэй байв.
-Мөнхсайхан, чи сонсож бай даа. Нэгдүгээрт аяархан ярь, хоёрдугаарт үнэхээр угаалгын өрөөнд хэн нэгэн эмэгтэй хүн байна гэдгийг ойлгож ав нээрээ шүү.
-Би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна хэмээн Мөнхсайхан шивнэн хэлээд хоёр нүднээсээ нь том том нулимс унагаж эхэллээ. Би гэнэт л буруу зүйл хийсэн гэдгээ ойлгов. Дэмий зүйл ярьж эхнэрээ айлгачихсандаа харамсаж байгаа ч гэлээ түүнээсээ илүүтэйгээр айж балмагдсан сэтгэл минь намайг зовоож байлаа.
Мөнхсайхан айж балмагдсан бас асуусан харцаар надруу ширтэж хацраа даван урсах нулимсаа гарынхаа алгаар эв хавгүй шударч байв. Тэрээр надаас болоод айж тавгүйтсэн ньнүднээ илт ажээ.
-Ганболд оо, чи чинь яачихаад байгаа юм бэ? Угаалгын өрөөнд үнэхээр хүн байгаа юм уу? Ер нь юу болоод байгаа юм бэ? Би айж байна.
-Мөнхсайхан аа, миний найз жаахан тайвшир. Тэгээд аан гэж бай. Чи наанаа зогсоод намайг хүлээж бай. Би угаалгын өрөөг шалгачихаад /|рье. Магадгүй би хий юм сонссон байж магадгүй, тийм биз дээ.
-Тийм ээ.
-Миний хайрт тэгэхээр одоо уйлахаа зогсоо.
-За.
-Сайн охин, найз нь удахгүй ээ.
Би ингэж хэлээд угаалгын өрөө рүү дөхөв. Энэ үед эхнэр минь унтлагынхаа халаадыг нөмрөөд орон дээрээ гар утсаа атган суусан байлаа. Янз нь хэрэг бишдвэл цагдаа дуудъя гэж бодсон бололтой. Би угаалгын өрөөний өмнө тулж ирээд хаалганых нь бариулаас барьснаа эргэлзэж орхив. Зүрх минь хурднаар цохилж хэзээ ч харж байгаагүй хэн нэгэнтэй нүүр тулахаар нөгөө ертөнцийн хаалгыг татах гэж байгаа юм шиг хачин таагүй мэдрэмж миний бүхий л биеийг эзэмдэх ажээ. Би айж байна. Гэхдээ надад энэ хаалгыг татахаас өөр сонголт байхгүй. Энэ чигт нь ингээд орхивол би энэ шөнө тайван унтаж чадахгүй бас дараа дараагийн бусад шөнүүдэд ч гэсэн.
Ингээд би хаалгыг нээлээ. Харанхуй байгаа угаалгын өрөөнд юу байгаа нь төдийлөн сайн мэдэгдсэнгүй. Ямартай ч угаалгын өрөөнд чимээ аниргүй ажээ. Би гараа болгоомжтой явуулж унтраалганд хүрээд хуруугаараа дарж асаав. Гэрэл мэлсхийтэп асах энэ үед би өөрийгөө чухам юу олж хардаг бол доо гэж айж байсан ч азаар миний нүдэнд ямар ч муу муухай зүйл үзэгдсэнгүй ээ.
-Ёох гэж... Мөнхсайхан аа, энд юу ч алга аа. Миний найз санаа зоволтгүй ээ одоо унтаж амар за юу.
-Миний бүр нойр хулжчихлаа. Чи надтай хамт галын өрөөнд орж аяга кофе уухгүй юм уу?
-Тэгье л дээ.
Мөнхсайхан юу ч ярилгүй хоёр аяга кофе дараалан уугаад сая нэг юм хагас дутуу тайвширсан боллоо. Би юу ярихаа мэдэхгүй чимээгүй сууж байхдаа өөрөө ч мэдэлгүй санаа алдах бөгөөд тэгэх тоолонд минь Мөнхсайхан над руу их л зовнингуй ширтэж мөн л санаа алдана. Ингээд бид хоёр юу ч ярилгүй баахан санаа алдсаны эцэст унтлагынхаа өрөө рүү цувран алхацгаалаа.
...Би өглөө болсныг мэдсэн авч босохыгхүссэнгүй. Ингээд л хэвтээд баймаар. Урьд шөнийн угаалгын өрөөнөөс намайг дуудсан тэр зэтгэрийн хачин этгээд хоолой одоо хүртэл миний чихэнд дахин дахин сонсогдох шиг болно. Би эхнэртээ “Намайг хүн асуувал унтаж байна гэж хэлээрэй” гэж захиад өдөржин орондоо хэвтэж өнжлөө. Хэдий өдрийн цаг ч гэлээ би өчүүхэн жаахан чимээ гарах бүрт цочиж хачин тавгүй байдалтайгаар цаг нөгцөөж байв. Би өөрийнхөө юу хүсэж байгаа, цаашлаад юуны төлөө яах гэж амьдарч байгаагаа ч мэдэхгүй товчхондоо бол амьдралын ямар ч идэвхгүй үлбийсэн байдалтайгаар цагийн зүүг ширтэн хэвтэх аж. Ер нь би хэн юм бэ? надтай юу тохиолдох нь энэ вэ? Би үхэж байна уу? гэх зэрэг асуулт толгойд төрөх авч түүндээ хариулт олохоос өмнө тархи минь дахиад л өөр нэгийг бодож олно. Яг л өөр хэн нэгэн этгээд намайг удирдаад миний юу бодохыг хүртэл заагаад байгаа юм шиг.
Би юу ч дуугарсангүй, юу ч идсэнгүй хөнжил дотроо хэвтсээр гэгээ тасрахтай золголоо. Мөнхсайхан миний дэргэдүүр санаа алдан өнгөрч ямар нэгэн юм хэрэгтэй байгаа эсэхийг асуух хэдий ч би түүний бүхий л асуултанд нь толгой сэгсэрсэн хариулт өгч байв. Ингээд удалгүй эхнэр охин хоёр орондоо орж унтах болоход миний өнөөх өдөржин ноозорч үүрэглэж байсан бие оюун ухаан маань хачин ихээр идэвхжээд ирэх нь тэр. Би эхнэр охин хоёроо унтахыг хүлээн хэвтсээр бүх зүйл чимээгүй болоход орноосоо сая нэг юм ховхорлоо. Өнгөрсөн шөнүүдэдэхнэрээ сэрээсэй хэмээн хүсч юугаар ч хамаагүй хань татдаг байсан бол энэ удаад харин ч бүр эсрэгээрээ цор ганцаархнаа баймаар санагдав. Ганцаараа хэдэн өрөөгөөрөө холхиж зүгээр л өөрөө өөртэйгөө ярилцмаар бодогдоно. Урьд шөнүүдэд айж байсан бол энэ удаад инээд хүрч байлаа. Гагцхүүяагаад ийнхүү инээд хүрээд байгаагаа л ойлгохгүй байх бөгөөд миний далдын ухамсарт өөрийн минь энэ байдал айдас төрүүлж байгааг би мэдрэх шиг болно.
Би өлмий дээрээ зөөлөн алхалсаар ямар ч гэрэлгүй харанхуй байгаа том өрөөндөө орж тавиур дээрээс дурын нэгэн ном авч буйдан дээр тухлав. Тэгээд номын хуудсуудыг хайнгадуухан эргүүлж эхэлсэн авч тасалгааныхаа гэрлийг асаасангүй. Надад үнэндээ энэ номон дээр юу бичсэн нь харагдахгүй авч ингэх нь их л зугаатай байлаа. Гэнэт л ямар нэгэн юм уумаар бас идмээр санагдаад явчихав. Тэгмэгц нь гал тогооныхоо өрөө рүү гэтэн орж идэх юм шиншилж эхэллээ. Би өрөөний гэрлийг асаасангүй зүгээр л хөргөгчөө нээв. Тэгээд нэгээд онгичсон хэдий ч би тэндээс идчихмээр юм олсонгүй. Уг нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд, хуурай идэх юм, ус ундаа нүдэнд өртсөн ч тэр болгоныг иднэ гэхээс дургүй хүрэх ажээ. Намайг ийнхүү хөргөгчний хаалгыг хагас нээн мунгинаж байтал том өрөөнөөс хэн нэгэн этгээд мөлхсөөр галын өрөөний хаалганы хажуугаар өнгөрөх шиг болов. Би цочин эргэж харвал амьгүй мэт цэлдэн хөх хоёр нүцгэн хөл хүчтэй чирэгдэн өнгөрөх нь хальт үзэгдлээ. Палхийгээд явчих нь тэр. Би хэдий самгардсан ч гэлээ гэрлээ асаасангүй. Хөргөгчний өмнөөс аажимхан босч өнөөх чирэгдэж одсон нүцгэн хөлтэй этгээдийн царайг харахаар үүд рүү зүглэв. Үүдэнд ирээд хажуу тийшээ хартал угаалгын өрөөний гэрэл нь асаалттай байх бөгөөд дотор нь ус гоожих чимээ гарч хаалга нь үл ялиг онгойсон харагдана. Ам аргаж чамархайн хөлс чийхрахыг би мэдрэв. Тэгээд энэ удаад угаалгын өрөөнд хэн ямар гээчийн амьтан үүрлээд байгааг заавал мэдэж авахаар шийдлээ. Би айж байсан ч тээнэгэлзсэнгүй шуудхан алхаж очоод хаалганыбариулаас атгаад авлаа. Яг тэгээд татах гэснээ хэсэгхэн мөчид эргэлзэж орхих нь тэр. Үнэндээ бол хаашаа ч хамаагүй зугтан гүймээр байсан ч би өөрөө өөрийгөө хориглон тогтоож төд удалгүй хаалгыг алгуурхан нээлээ.
Угаалгын өрөөний шал, хана, тааз энд тэндээ цусан толбо болсон харагдах бөгөөд цоргоноос гоожиж байгаа зүйл ус биш цус байх ажээ. Бас толгойгүй чармай нүцгэн эмэггэй хүний бие шалан дээр суугаа байдалтай хөшсөн байх бөгөөд хажуухан талд нь түүнийх л болов уу гэмээр нэгэн эмэгтэй хүний урт үстэй хувхай цагаан арьс бүхий толгой шанаагаараа шалтай нийлсэн байдалтай үзэгдэнэ. Тэр толгой намайг сонжсон басхүү шоолсон байртайгаар инээмсэглэн ширтэж байх ажээ. Энэ мөчид би айснаасаа болоод бүхий л хяналтаа алдаж өөрийн эрхгүй бөгсөөрөө падхийтэл хойшоо уналаа. Би нүдээ аних гээд ч аньж чадахгүй бүр цавчих ч үгүй хэсэг байсны эцэст нүдийг минь хар хөшиг халхлах шиг болж би ухаан балартлаа.
...Элдэв янзын зүйлс нүдний минь өмнө эрээлжлэн үзэгдэнэ. Би өөрийгөө өнөөх л шонгийн модондоо хүлээтэй хэвээр байгаагаа мэдэрсэн ч ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. Санаагаар болдогсон бол ингээд л үхээд өгмөөр санагдах авч өөрийгөө хороох ямар ч боломж байхгүй ажээ. Би аньсан байгаа нүдээ нээгээгүй хэдий ч орчин тойрондоо юу байгааг багцаалдаж байлаа. Өнөөх л харанхуй, элдэв зовсон амьтдаар хүрээлүүлсэн тэр орчин байгааг би мэдэрч байв. Гэнэт л толгой дотроосоо шатаж эхлэв үү гэлтэй тэсвэрлэшгүй ихээр хорсон өвдөж эхлэхүйд би өөрийн эрхгүй орь дуу тавин нүдээ нээлээ.
...Би ... би онгоцонд /ванн/ хэвтэж байх юм. Гэнэт ухаан орсон би гэдэг хүн хурдхан шиг эргэн тойрноо нэгжин харлаа. Угаалгын өрөөний гэрэл асаалттай байх бөгөөд өнөөх толгой нь тасарсан эмэгтэй энд алга. Ер түүний энд байсан гэх ул мөр ч алга. Цусан толботой байсан угаалгын өрөө маань урьдын адил цэвэр цэмцгэр, усныхаа крантыг нээвэл тэндээс цус биш урьдын адилаар ус гоожиж байлаа. Дотор жаахан уужрахшиг болж нэг уртаар санаа алдаад угаалгын өрөөний хаалгыг нээв. Хаалганы чихрах чимээнээс өөр юу ч үл сонсогдох ажээ. Би өрөөнөөс гарахдаа толь руу яасан ч харахгүй юм шүү гэж өөртөө хэлээд хурдхан шиг л угаалгын өрөөний хаалгыг хааж гэрлийг нь унтрааж аваад сая нэг амарлаа. Хөшигний завсраар гэгээ тусч өрөөний эд юмсыг нүднээ тодхон харуулна. Өглөө болжээ. Эхнэр охин хоёр маань унтлагынхаа өрөөнд нам тайван унтсаар. Тэр хоёрын ийн унтаж байгаа байдал улам л хөндий мэт бараг огт танихгүй хүн шиг сэтгэгдэл төрүүлж байлаа. Миний толгой хачин ихээр өвдсөөр. Би дэмий л толгойгоо хоёр гараараа барилан гал тогооныхоо өрөө рүү зүглэв.
Юунд ч юм уур хүрнэ. Хэн нэгэнтэй өш зангидсан мэт сэтгэл тавгүйрхэн байж суух газраа үл олно. Эхнэр охин хоёр маань босч өглөөний цайгаа бэлдэн миний урдуур хойгуур өнгөрөх аж. Мөнхсайхан надтай ярих гээд л янз бүрээр оролдох авч тэр бүрд нь би дургүйлхэж байлаа. Би буцаад л хөнжилдөө шурган нүдээ тас анин хэвтэв. Эхнэртээ “Намайг хүн асуувал бай/.гүй гэж хэлээрэй” гэчихээд л юу ч идэхгүй юу ч ярихгүй хэвтээд өглөө. Би юу хүсээд, яачихаад ингэж нүдээ анин үхээнц царайлан хэвтэнэ вэ? Өөрөөсөө асуусан энэ асуултандаа би энэ удаад харин ч нэг хариуг нь амархан олчих шиг болов. Би шөнө болохыг хүлээж байна. Тиймээ, шөнө ямар сайхан гээч. Ингээд л шөнийг хүлээж байгаагаа би их л гайхаж угаалгын өрөөтэй холбоотой элдэв муу муухай үзэгдлүүдийн тухай бодолхийлэв. Мэдээж аймшигтай, тэр тухай бодох ч юм биш. Гэхдээ л яагаад ч юм шөнийг хүлээсээр.
.. .Хүсч хүлээсэн шөнө болчихож. Би бүр өглөө сэрж байгаа юм шиг л сэргэлэн цовоо орноосоо бослоо гээч. Ээ бурхан минь, гэдэс минь яасан ихээр өлсөж байна вэ? Ямар нэгэн юм олж идэхгүй бол ингээд харангадаад үхэх нь байна шүү дээ. Галын өрөө рүү очих хэрэгтэй.
Шөнийн нам жим байдал эргэн тойронд ноёрхож гадаа жихүүн салхи салхилах энэ үед эхнэр охин хоёр маань унтаж байна.Би нэг л мэдэхэд гал тогооны өрөөнд орсон байлаа. Хэт их өлссөнөөсөө болоод ч тэр юм уу толгой ангалзан өвдөх аж. Би гэрлээ асаасангүй зугээр л эргэн тойрноо ажиглаж ялангуяа угаалгын өрөөнөөс элдэв чимээ гарах эсэхийг хүлээзнэв. Энэ удаад азаар ямар ч сэжигтэй юм алга аа. Би нэг гараараа толгойгоо барилсаар хөргөгчөө алгуурхан нээлээ. Ээ бурхан минь... хөргөгчинд юу байх нь энэ вэ? Хагас тохойн чинээ биетэй үхсэн нярай хүүхдийг тавган дээр тавьчихаж. Энэ бүх дүр зурагхөргөгчний гэрэлд тодхон харагдаж би түүнээс харцаа салгаж чадахгүй арагшаа огло үсрэн холдлоо. Гэтэл галын өрөөний хоолны ширээн дээр нэгэн үл таних хар хувцастай халзан толгойтой эмэгтэй хүн тохойлдон сууж байх нь тэр. Би юу ч дуугарч чадсангүй, бас өөрийнхөө хаана байгаагаа ч мартчихаж. Гагцхүү хацар халуу оргихыг л мэдэрсэн бөгөөд эндээс би өөрийгөө уйлж байгаагаа мэдрэв. Үл таних эмэгтэй “Чи наадахаа идэхийг хүссэн биз дээ” хэмээн шивнэн хэлэх нь тодхон сонсогдов. Би осолдохгүй л өөрийгөө хөшчихсөн гэдгээ мэдэрлээ. Нүд бүрэлзэн толгой эргэх энэ мөчид өнөөх халзан толгойтой хар хувцастай эмэгтэй сууж байсан сандал дээрээсээ өндийн хөргөгч рүү зүглэх нь тэр. Тавган дээр байгаа нярай хүүхэд рүү харах түүний нүдэнд амьдын шинж огтоос байхгүй бөгөөд гагцхүү гуниг хорсол л дүүрэн байгаа мэт.
Миний нүд бүрэлзэн эргэн тойрон дахь юмс замхарсаар би өөрийгөө ухаан балартахыг мэдрэв.


Top
   
PostPosted: Oct.16.15 7:01 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
4-р хэсэг[color=#000080]
...Би өглөө болоход өөрийгөө гал тогооныхоо өрөөний шалан дээр хэвтэж байгаагаа мэдлээ. Хөргөгчний хаалга нээлттэй, доторх юмс нь эмх замбараагүй ундуй сундуй болж зарим хүнсний зүйлс шалан дэнгүүр хөглөрсөн харагдана. Би хүчлэн өндийсөн авч шуудхан босчихож чадсангүй. Бие минь хачин ихээр хүндэрчихэж. Хараамаар, хашхирмаар... сэтгэлминь ямар таагүй маш муу байгааг үгээр илэрхийлэхийн ч арга алга. Огиудас хүрэх шиг болно. Би дэндүү муу байна. Маш их дарамтанд орж шаналан тарчлахдаа энэ бүхэнд ямар гээчийн хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй байна. Магадгүй шулуухан цонхоороо үсрээд доор байгаа машин зам дээр няц унаж үхдэг ч юм билүү гэсэн бодол эмх замбараагүй болоод байгаа оюун ухааны минь нэгээхэн хэсэгт төрөх шиг болно. "Ерөөсөө л ингээд үхчихэе” гээд шийдэмгий өндийхөд биеийн минь аль нэг хэсэг намайг санаанд оромгүй их хүчээр хориглолоо. Би бага багаар тайвширч эхлэв. Өнгөрсөн хэд хоногт болж өнгөрсөн муу бүхэн ердөө ч оргүй хоосон зүйл биш гэдэг нь одоо нэгэнт тодорхой болсон. Энэ хавьд, магадгүй надад ямар нэгэн муу юм шүглэчихэж. Тиймээ, энэ л харин үнэн байх.
Би урьд шөнийн халзан толгойтой эмэгтэйн сууж байсан сандалдээрөнцөглөнсуугаадбүүдийсэннүдээрөрөөндоторхоо тойруулан ажиглав. Цагийн багцаа ч алга аа, ядаж байхад нүд минь бүрэлзээд ухаан минь бүрэн гүйцэд ороогүй юм шигтолгой дүйнгэтэн манарах аж. Гал тогооны өрөөний хананд байрлах цагийг олж хараад өглөөний зургаан цаг өнгөрч байгааг муухан ойлгов. Ингээд би эхнэр охин хоёроо босоод ирэхээс нь өмнө сэргэчих санаатай галын өрөөний угаалтуур луу гуйвлан очиж нүүрээ хүйтэн усаар хүчтэй үрэн угаалаа. Ашгүй нүд онгойх шиг болж толгойн өвчин бага ч атугай намжих шиг санагдах нь тэр ээ. Гэтэл энэ үед ардхан талд минь хэн нэгний ямар нэгэн зүйлийг тамшаалан идэх чимээ сонсогдоход би агзасхийн эргэн харлаа. Өрөөний паарны наана нүцгэн шахуу үзээрийн муухай царайтай эм хөсөр хэвтэх агаад өмнөө асгарсан идэх юмсыг хэвтээ чигээрээ амруугаа ховдоглон чихэх аж. Түүнд намайг өөрийг нь харж байгааг мэдсэн шинж ч алга. Би харсандаа итгэж ядан нүдээ тас аниж нуруугаараа налж байгаа бетонон ханыг ар дагзаараа хэд хэдэн удаа хүчлэн мөргөж орхив. Дахиад л толгой манарч жингүүдэх шиг болоход би аажмаар нүдээ нээлээ. Гэтэл ашгүй өнөөх ад зэтгэрийн эмэгтэй алга болчихсон байв. Үнэн л байгаа даа гээд дахин нягталж үзсэнийэцэст сая нэг юм тайвширч дотор онгойх шиг боллоо...
Би хөргөгчнийхөө өмнө хөглөрсөн хүнсний зүйлүүдийг хурдхан шиг цэгцэлж дахин нүүрээ угаагаад эхнэр охин хоёрынхоо унтаж байгаа унтлагын өрөө рүүгээ очлоо. Өглөөний долоон цаг өнгөрч байгаа болохоор одоо эхнэрийн маань босох цаг болсон гэсэн үг. Харин би өөрийгөө түүнтэй зөрөөд унтсан нь дээр гэж үзэв. Угаасаа ч хамаг бие минь хөндүүрлэн шархирах шиг болж ялангуяа толгой бүр тэсэхүйеэ бэрх ангалзаж байлаа. Би сэмхэн шиг хөнжилдөө шургаж тэгээд хэвтсэн даруйдаа л нүд минь анилдаж бөх гэгчийн нойронд автав.
...Би эхнэрийнхээ Ганболд оо гэх дуунаар нойрноосоо сэрлээ. Тэгээд дараа нь түүний “Цаг их орой болчихсон байна. Ядаж ганц аяга халуун цай уухгүй юм уу?” гэхийг сонсов. Бие минь хөнгөрч өнөөх харанхуйлан бөглөрч байсан цээж минь онгойчихсон гэлтэй. Толгойн өвчин ч намдчихсан, би ер нь л шинэ хүн болчихсон юм шиг тийм мэдрэмжийг амсах нь тэр. Би Мөнхсайханы асуултанд хариулсангүй үг дуугүй л орноосоо бослоо. Улавчаа углаж өрөөн дотуураа нааш цааш алхан биеийнхээ чилээг гаргав.
Цонхоороо гадаах байдлыг харлаа. Гэрлээ асаасан машинууд зам дээр түгжирчихсэн, өч дөчнөөн хүмүүс гудамжаар нааш цааш холхилдож байх аж. Яагаад ч юм надад тэднийг бүгдийг нь үзэн ядах сэтгэл төрж хэмжээлшгүй ихээр цухалдах нь тэр. Гэхдээ би ямар ч шалтгаангүйгээр ийн бухимдах нь тун буруу гэдгийг маш сайн мэдэх шиг. Эхнэр маань надтай юуны ч тухай хамаагүй ярилцах санаатай элдэв асуулт асуух авч надад түүнд нь хариулах ямар ч сонирхол төрсөнгүй. Удалгүй эхнэр маань урам нь хугарсан байртай унтахаар ороо заслаа. Охин минь одоог хүртэл надтай нэг ч үг сольсонгүй. Би эхэндээ энэ байдалд нь их л эмзэглэж өөрийгөө буруутгаж байсан бол одоо бүр эсрэгээрээ охиндоо уур хүрч түүнийг ийм байдал гаргасных нь төлөө шийтгэмээр санагдана. Намайг юу ч ярилгүй дүнсийгээд л суугаад байсан болохоорэхнэр маань унтлагынхаа өрөөний зурагтаа унтраагаад охиноо өвөртлөн хөнжилдөө орчихов. Уг нь охин маань ганцаараа унтаад хэвшсэн байтал эхнэр ийм ааш аяг үзүүлж буй нь өнөө шөнө надтай унтахгүй гэдгээ илэрхийлж байгаа бололтой. Би ингэж бодмогцоо гэнэт л маш ихээр цухалдаж дүрэлзээд ирэх нь тэр. Би эхнэрийнхээ хэвтэж байгаа орны зүг уур хорслоор буцалсан харцаар ширтэж нудрагаа зангидчихсан зогсож байгаагаа анзаарлаа. Ямар ч ухаангүй ийм үйдэл хийсэндээ би өөрөөсөө айх ч шиг болов. “Юун азаар эхнэр маань намайг ийм хүн үргэмээр байдалтай байгааг анзаараагүй юм” гэж бодсоор эхнэр лүүгээ очлоо. Би орон дээр суугаад уртаар санаа алдаж өөрийгөе тайвшруулж эхлэв. Эхнэр маань буруу харж хэвтээд над руу харсан ч үгүй. Харин охин маань ээжийнхээ хүзүүгээр тэвэрчихсэн, над руу айжболгоомжилсон нүдээр ширтэнхэвтэж байх нь тэр. Үүнийг нь хараад дахиад л өнөөх цочир уур хамаг сэтгэлийг минь хуйлруулан дүрэлзэх нь тэр. Ингэмэгц нь би өөрөө өөрийгөө бушуухан шиг тайвшруулж биеэ сулаллаа. Уг нь ^и хэзээ ч ийм зүйл дээр уурлаж байгаагүй шиг санагдана. Бүр гэмт хэрэгтнүүдтэй ч хатуу ширүүн харьцдаггүй байсан болохоор ажпынхан маань намайг “Хэтэрхий зөөлөн зантай” гэж зэмлэх үе бишгүйдээ л тохиолддог байсан. Би өөрийгөө бүр гайхаж гүйцэв. “Би ийм хүн биш, би бол сайн аав” гэж өөртөө зориулан амандаа шивнээд нүдээ анин хэсэг зогслоо. Ингээд эцэст нь тогтворгүй цухалдаж байсан сэтгэл минь замхран арилж хачин ихээр тайвширч байгаагаа би мэдрэв. Би нүдээ нээх гэж яарсангүй. Өөрийгөө улам илүү тайвшруулж элдэв муу бодлуудаа тархинаасаа хөөн зайлуулах гэж улам ихээр мэрийсээр байлаа. Өөрийнхөө ойр дотны хайртай хүмүүс, элдэв мартсан зүйлсүүдээ ч санахыг хичээж байв. Ийнхүү энэ байдал минь таван минут хэртэй үргэлжилсэний эцэст би сая нэг нүдээ нээлээ. Сэтгэл минь тайвширсан байв. Эхнэр маань буруу хараад хэвтсэн яг тэр чигтээ байсаар л. Харин охин маань өнөөх л айсан нүдээрээ намайг ширтсээр хэвтэж байв.
Энэ жил дөнгөж л тавхан нас хүрч байгаа амьнаасаахайртай жаахан охиноо айсан байхыг нь хараад миний хамаг сэтгэл өмрөөд ирэх шиг боллоо. Би хоолойгоо засан “Миний хөөрхөн охин юундаа ингэтлээ их айгаа вэ?" гээд үсийг нь илэхээр гараа сунгатал тэрээр ээж рүүгээ улам ихээр наалдан тэвэрч уйлагнах нь тэр. Би сандрахдаа хурдхан шиг гараа татаж авахад эхнэр маань тун ууртайгаар эргэж харснаа “Чи яагаад хүүхэд айлгаад байгаа юм бэ. Энэ өрөөнөөс гар, том өрөөндөө унтана биз. Наад гэрлээ унтраа” хэмээн бараг л хашхирчихлаа. Би юу хэлэх ёстойгоо мэдэхгүй дүлэгнэн зогсосноо эхнэрийнхээ үгэнд орж унтлагын жижиг өрөөнөөс гарав. Гарахдаа Мөнхсайханы хэлсэн ёсоор гэрлийг нь унтраахаа ч мартсангүй. Гэр тэр чигтээ харанхуй боллоо. Би унтлагынхаа өрөөний хаалгыг хаалгүй орхиод эргэж харахад хөшиг нь хагас нээлттэй цонхны цаанаас сарны туяа унтлагын жижиг өрөөг муухан гэрэлтүүлж байв. Би өөрөө өөртөө гутарч байлаа. Чухам өөрөө өөрийгөө ч ойлгохгүй байхад эхнэр маань намайг ойлгохгүй байх нь түмэн зөв гэж бодсоор би том өрөө рүүгээ сажилж байхдаа аль нэг тасалгааныхаа гэрлийг асаах тухай ер бодсонгүй.
Том өрөөнд харанхуй, ямар ч чимээ аниргүй таагүй байдал намайг угтан авлаа. Сэтгэл минь жихүүцэж үл мэдэг айдас намайг зогсож байсан газарт минь хадаж орхив. Буцаад унтлагын өрөөнд ормоор санагдсан ч Мөнхсайханыг уурлах байх гэж санаад энэ бодлоосоо татгалзлаа.
Би буйдан дээрээ гэрийнхээ нимгэн хувцастай хэвтээд өөрийгөө хөнжлөөр хучив. Элдэв муу бодлууд миний толгойд эргэлдсээр л. Алуурчны ертөнцөөр аялаад ирснээсээ хойш өөртөө тохиолдсон элдвийн зүйлүүдэд би маш ихээр санаа зовж түүн дотроо өчигдөр шөнийн хөргөгчний өмнөх үйл явдлуудаас хамгийн ихээр айж байна. Хий юм харсан нь тархи маань дэндүү их ядарсанаас болсон гэж л өөртөө хүчээр хэлж байгаагаас биш нарийндаа бол тэр бүх зүйлүүд бодитой байсан гэдэгт би дотроо итгэж байгаа. Толинд туссанөөрийнхөө дүрсийг танихгүй байсан гэдгээ бодохоор хамаг бие минь салгалах шиг л болно. Бас тэр хэн ч байгаагүй угаалгын өрөөний хаалганы дотор талаас хэн нэгэн этгээд тогшсоныг бас толгойгүй эмэгтэйн урин дуудахыг, паарны өмнө хөсөр хэвтээд хоол ховдоглон идэх эмэгтэйг яаж ч хичээгээд мартаж чадсангүй. Цагхугацаа залхуутайяа урагшилсаар л...
Би элдвийг бодон хэвтсээр байтал цаг нэлээд өнгөрсөн бололтой бөгөөд ямартай ч гадаа сигналдан давхилдаж байсан өнөөх олон машинуудын чимээ гарахаа больчихож. Гагцхүү үе үе салхины аясаар хуйлрах навчсын чимээ л чихэнд сонсогдож хамаг хүн амьтан зүүднийхээ ертөнцөд тэнүүчилж байгааг илэрхийлж байх нь тэр. Би айдсын бодлуудаасаа болж унтаж чадахгүй хөрвөөсөөр. Энэ нь магадгүй нөгөө талаасаа өдрийн ихэнх цагийг унтаж өнгөрөөсөнтэй холбоотой биз.
Би зүгээр л ингээд элдвийн юм бодожхэвтсээр бүр залхаж гүйцээд унтах санаатай нүдээ аньлаа. Том өрөөний хананд байоладаг том цагны түг... түг... цохилох чимээ тэртээ тэргүй тавгүй болчихоод байгаа сэтгэлийг минь улам ихээр үймүүлж орхино. Надад ярьдаг амьд толгой, загас иддэг өрөөсөн нүдгүй жаахан охины дүр зураг үзэгдэж тэр болгонд цээжин дотор хүйтэн могой мушгиралдан мөлхөх мэт болно
Би гэнэт нэгэн сэртхиймээр чимээ олж сонсох нь тэр. Хэн нэгэн хүн надруу гэтэж байна гээч. Тиймээ хонгилын өрөөний хивсэнцэр дээгүүр хөлөө чирэн гэтэх хэн нэгэн этгээд яалт ч үгүй надруу дөхөж байлаа. Би эхэндээ эхнэр эсвэл охиныхоо хэн нэгийг босчихсон юм болов уу гэж бодсон ч удалгүй тэр бодлоосоо татгалзав. Учир нь, наашаа ойртож буй уг этгээд өрөөний гэрэл асаасангүй, ядаж хоолойгоо ч засахгүй байна. Би амьсгаагаа дарлаа. Хөлөө чирэн гэтэх этгээд надруу нэлээд дөхөж ирлээ. Энэ хүн хэн бэ?

...Өрөөнд ямар ч чимээ аниргүй боллоо. Ойртож байсан этгээдийн хөлийн чимээ сонсогдохоо больсон нь түүнийг ямар ч хөдөлгөөн хийлгүй зогссоныг илтэх шиг. Би айж тэвдсэнсэтгэлээ арайхийн тайвшруулж толгой дээгүүрээ нөмөрсөн хөнжлөө алгуурхан буулгалаа. Хэдийгээр өрөөнд харанхуй байгаа ч гэлээ сарны гэрэл цонхоор тусч өрөөний энд тэнд байрлах тавилгуудыг бүдэг бадаг гэрэлтүүлж байв. Би өнөөх надруу дөхөж байсан этгээдийг хэн болохыг харах санаатай буйдан дээрээсээ өндийж ирээд эргэн тойрноо харлаа. Айхтар сэжигтэй зүйл харагдахгүй байсан ч эцэст нь миний нүдний буланд тун эвгүй дүр зураг өртөх нь тэр. Тиймээ, тэр бол миний байрлаж байгаа том өрөөний хаалганы хөндлөвч модноос барьсан хувхай цагаан чөрийсөн хоёр сарвуу, хэн нь мэдэгдэхгүй гялтайсан халзан толгой цухуйж байсан явдал билээ. Би харсандаа итгэсэнгүй. Биеэр гүйх цус минь толгой руу хөөрөөд ирэх шиг болж зүрх минь хурдан, хурдан цохилоход би нүдээ анилаа. Би өөртөө “Яалт ч үгүй хий юм харсан” хэмээн итгүүлэхийг оролдож айдастай тэмцэж эхлэв. Өнөөх надруу шагайн харж байсан этгээд ямар ч хөдөлгөөн хийхгүй байгаагаас үзэхэд би үнэхээр хий юм харсан бололтой. Гэвч тун удалгүй би энэ бодлоосоо татгалзахад хүрэв. Учир нь, том өрөөтэй зэрэгцээ байрлах гал тогооны өрөөнд хэн нэгэн эмэгтэй хүн адын нарийхан хоолойгоор дуу аялаж байсан явдал билээ.
...Ээ бүүвэй, ээ бүүвэй Энхрий үр минь, ээ бүүвэй...
Үл мэдэх эмэгтэйн ийнхүү дуулах нь сонсохгүй байхын аргагүй тод дуулдаж байв. “Ээ бурхан минь гэж, энэ хүүхэн чинь бас хүүхэдтэй юм” гэсэн бодол толгойд төрж дараа нь “Сүнс, чөтгөр” гэсэн үгс аманд орж ирэв. Чихарсан нарийн хоолойтой сүнс, чөтгөр, ороолон эсвэл амьд хүн хэн ч байлаа гэсэн энэхүү үл мэдэх этгээд дуулахынхаа хажуугаар үе үе инээж тэгсэнээ учиргүй ихээр мэгшүүлэн уйлж байлаа. Би буйдан дээрээ ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй хөшиж орхижээ.
...Ээ бүүвэй, ээ бүүвэй Энхрий үр минь, ээ бүүвэй Ээ бүүвэй, ээ бүүвэйХэвлийд байгаа үр минь, ээ бүүвэй
Хэмээн уйлагнан бүүвэй аялахыг би хачин сайн сонслоо. Түрүүн хүүхэдтэй хүүхэн байж мэдэх нь гэсэн бодол төрж байсан бол одоо жирэмсэн эмэгтэйн сүнс надад төсөөлөгдөв. Би маш ихээр айж байлаа. Магадгүй энэ дуулаад байгаа жирэмсэн эмэгтэйн сүнс намайг энд байгааг мэдчихвэл яавч сайн юм болохгүй гэж бодсондоо ч тэр үү, би юу ч дуугарч чадахгүйгээр барахгүй амьсгалах чимээндээ хүртэл хянуур хандаж байв. Би чих тавин чагнасаар...
... Мэндэлж амжаагүй үр минь
Ээ бүүвэй, ээ бүүвэй... хэмээн дуулах дуун үргэлжилсээр л. Нэг мэдэхнээ миний хоёр нүднээс нулимс урсаж байх нь тэр. Нүд харанхуйлж би өөрийгөө хянаж чадахгүй байгаагаа ойлгох шиг. Зэргэлдээ өрөөний үл таних эмэгтэй “Өөдгүй муу алуурчин, би амьдармаар байна” хэмээн хоолойгоо чичигнүүлэн хэлэхийг сонсоод эгээтэй л зүрх минь зогсчихсонгүй. Элий балай болсон ухачнд минь “Би энэ эмэгтэйг алаагүй” гэсэн өөрийгөө өмөөрсөн бодол орж ирлээ.
“Чи наашаа хүрээд ир, тэгээд намайг ямар болгосноо хараач, бас хөөрхий үрийг минь ч гэсэн хар. Чи бидний амьдралыг дуусгасан. Би чиний хөнөөсөн энэ нялх амьтныг аваад хаашаа явахаа мэдэхгүй байна, адгийн яргачин минь” гэсэн үг намайг аянгаар ниргэх шиг боллоо. Энэ эмэгтэй надад хандаж ийм юм яриад байна хэмээн бодсон ч би яах ёстойгоо мэдсэнгүй. Ямар үйлдэл хийх ёстойгоо ч ухаарсангүй. Намайг ийнхүү яахаа мэдэхгүй буйдан дээрээ салгалан сууж байтал өнөөх эмэгтэй дахин “Чи наашаа хүрээд ир, тэгээд биднийг хараач” хэмээн занал зүхэл шингэсэн хоолойгоор хэлэв. Энэ үед угаалгын өрөөний хаалга хяхтнан нээгдэж хэн нэгэн этгээд гарч ирж буйг би сонслоо. Тэр этгээд “Үхэл” гэж хэлээд ямар ч эргэлзэх зүйлгүйгээр наашаа миний байгаа том өрөө рүү зүглэн алхаж байв. Энэ этгээд дуу хоолойноос нь үзэхэд хижээлдүү насны эрэгтэй хүн бололтой. Гэтэл түүний араас дахиад лугаалгын өрөөний хаалга нээгдэж өөр нэг хүн гарч ирэхийг би сонсов. Зовж тарчилсан бололтой уг этгээд мөн л занал зүхэл нэвт шингэсэн хоолойгоор “Үхэл” хэмээн сунжруулсан үглэсээр дөхөж байх нь тэр. Энэ үед өнөөх галын өрөөнд байгаа эмэгтэй “Чамайг ирэхгүй бол бид хоёр өөрсдөө очхоос" хэмээн заналхийлэн шивнэхтэй зэрэгцэн нэгэн бяцхан жаалын часхийтэл уйлах дуу өрөөгөөр нэг хадлаа. Миний зүрхний цохилт түргэсч яахаа мэдэхгүй суусаар байтал бас дахиад л угаалгын өрөөний хаалга нээгдэв. “Чи ирж надтай зугаацахгүй юм уу, эсвэл би очих уу”... Эдгээр хүмүүс хэдхэн мөчийн дараа том өрөөнд орж ирэх байлаа. Угаалгын өрөөний чихарсан хаалга бас дахин нээгдэж өөр хэн нэгэн гарч ирэв. Угаалгын өрөөний хаалга дахин нээгдэв, бас дахин...
...Би нүдээ нээлээ. Үүрийн цагаан туяа цонхоортусч өрөөг гэрэлтүүлэх аж. Түрүүний намайг ээрч байсан үхсэн хүмүүсийн сүнс миний хажууд байсангүй. Би айснаасаа болоод ухаан алдсан байжээ. Урьд шөнийн болсон тэр зүйл яахын аргагүй бодитой байсан гэдэгт би итгэлтэй байна. Би өөрийгөө том өрөөнийхөө шалан дээр эвхрэн хэвтэж байгаагаа мэдмэгцээ өндийх гэсэн боловч цээжин дээр бул хар чулуу дарчихсан гэлтэй яагаад ч хөдөлж барсангүй. Хамаг булчин шөрмөс маань зангиран хатуурч бас аймшигтай ихээр чилжээ. Би биеэ суллаж эхэллээ. Бие минь зангиран хатуурчихсан магадгүй хөшчихсөн гэмээр байгаа учраас надад энэнээс өөр зам байсангүй. Би нэлээд хэдэн минут биеэ суллах оролдлого хийсний дүнд сая нэг юм хөдлөхтэйгөө болов. Хоёр хөл дээрээ өндийхөд толгой аймшигтай ихээр манаран өвдөж дотор муухай оргиж байлаа. Гар нүүрээ угааж сэргэхийн тулд угаалгын өрөө рүүгээ зүглэх хэрэгтэй байсан ч би тэгэхийг нэг их яарсангүй. Магадгүй толинд дахиад л өнөөх үл таних этгээдийн дүрсийг харах болов уу гэсэн болгоомжполоос ч болсон байж мэдэх. Тийм болохоор би гал тогооны өрөөнд байдаг угаалтуурт нүүрээ угаахаар шийдэж тэр зүг рүү дуртай дургүй сажилж эхэллээ. Энэ үедээби өнөөх өчигдөр шөнө намайг заналхийлээд байсан жирэмсэн эмэгтэйн сүнс одоо ч гэсэн шөнийн байсан газартаа байгаа юм биш биз дээ хэмээн бодож яс хавтайх шиг болов. Гэхдээ би гэгээ орсон болохоор айдсаа сэтгэлгээнээсээ үлдэн хөөж асар их зориг гарган том өрөөнийхөө босгыг давж гарлаа. Хонгилд хэн ч байсангүй. Угаалгын өрөөний хаалгыг чихруулан нээж тасралтгүй цувж байсан өнөөх зовсон сүнснүүд хаачсан тухай би өөрөөсөө асуув. Яагаад ч юм инээд хүрэх шиг. Т иймээ, тэгээд би өөртөө “Мэдэхгүй" гэсэн товчхон хариулт өгөөд хаалга нь нээлттэй байгаа гал тогооны өрөө рүү эргэн харлаа. Хэн ч алга. Гэсэн хэдий ч би энэхүү энгийн тайван байгаа орчинд итгэхгүй. Зүгээр л жирэмсэн эмэгтэйн сүнс өрөөний хаа нэгтээ нүдэнд үл үзэгдэх байдлаар байсаар байгаа гэдгийг би мэдэж байна.
Урьд шөнийн хий үзэгдл үүд надаас амиа нэхээд байгаагийн шалтгаан нь юу вэ? Магадгүй би тэднийг алчихсан юм болов уу? Би тэртээ тэргүй зарим нэг юмаа санахгүй байгаа юм чинь тэднийг хэзээ нэгэн цагт нухчихсан гэдгээ мартсан байж болох уу? гэх зэрэг асуултууд толгойд минь эргэлдэж эцэст нь би өөрөө өөрийгөө ч ойлгохоо байв. Үүний дараа “Би хорхойд хоргүй амьдарч ирсэн хүн шүү дээ” гэсэн өөрийгөө өмөөрсөн бодол толгойд харван орж ирж уйлмаар ч юм шиг санагдлаа.
Би гал тогооны өрөөний хүйтэн усны цоргыг нээсэн авч ямар ч ус гоожсонгүй. Би “Новш гэж ус тасарчихаж” хэмээн амандаа үглэсээр эхнэр охин хоёрынхоо унтаж байгаа жижиг өрөө рүү сажиллаа. Нэг том хар юм ирээд хоолой дээр тээглэчихсэн юм шиг хачин таагүй мэдрэмж төрж огиудас хүрнэ...
Эхнэр, охин хоёр минь нам тайван унтсаар л байна. Би тэднийгээ ийнхүү тайван унтаж байхыг хараад хайртай хүмүүсээсээ алхам алхмаар холдож байгаагаа мэдрэх шиг. Тиймээ, энэ бол хамгийн аймшигтай таагүй мэдрэмж. Би яалт ч үгүй энэ хоёр хайртай хүнээсээ тасран холдож байна. Гэхдээ яагаад ингээд байгаагаа би ойлгосонгүй. Эхнэрийнхээ хацрыг зөөлхөн илмээр санагдсан ч үүнтэй зэрэгцэн уур хорсол зэрэгцэн ирж намайг яахаа мэдэхгүй “тэнэг” байдалд оруулна.Энэ байдалдаа би үнэхээр их хямарч байлаа. Өчигдрөөс хойш ажиглагдаад байгаа энэ хачин өөрчлөлт өөрийн эрхгүй "Миний дотор өөр хүн орчихжээ” гэсэн бодлыг төрүүллээ. Тэгээд тэр дотор хүн надаас шал өөр юм хүсч, би байж сууж чадахгүйд хүрэх юм. Үүнээс болоод би “Миний дотор хүн бол муу хүн” гэсэн оношийг тавьж амжив. Гэхдээ л дөнгөж ингэж оношлоод өнөөх дотор хүндээ шүүмжпүүлэх нь тэр.
“Сайн хүн байснаас муу хүн байсан нь хавьгүй дээр” гэсэн итгэл үнэмшил миний сэтгэлд оргилон ирж жинхэнэ “Миний” гэсэн сэтгэлгээг нухчин дарлаа. Ингэмэгцээ би гэнэт л өөрийгөө маш ихээр өлсөж байгааг мэдэрч ямар нэгэн юм олж идэхээр шийдэв. Удалгүй гал тогооны өрөөнд буцаж ороод хамаг л сав шүүгээгээ онгичиж гарлаа. Би өлсөж байна, ямар нэгэн юм идэх хэрэгтэй байна. Тэгэхгүй л бол хэзээ мөдгүй үхээд өгөх нь үү гэлтэй салганан чичирхийлж байна шүү дээ.
Миний энэ байдлыг хөндлөнгийн хэн нэгэн этгээд харж гэмээнэ ямар ч эргэлзээгүйгээр “Шартсан найгүй архичин шараа тайлах зуун грамм хайж байна” гэж бодох байсан биз. Талхны саванд дүүрэн хуурай идэх юм, хөргөгчөөр нэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн байсан боловч энэ бүгд миний хайсан идэх юм биш байлаа. Би чухам л галзуурахаас наахнуур юм болох ньтэр. “Идэх юм, идэх юм, идэх юм өгөөч...” хэмээн би өөрийн эрхгүй амандаа шивнэн хэллээ. Би дотроо өөрийгөө гайхаж байсан ч яг одоо хүсч байгаа хүсэлдээ ямар ч сонголтгүйгээр захирагдах нь нэн гачлантай ажээ. Би өөрийгөө чухам юу хүсээд байгаагаа төдийлөн сайн ойлгохгүй дэмий л бачимдан уурлаж хэн нэгнийг нэвширтэл нүдэж, бүр тасчаад хаямаар санагдаж байв. Би өөрөөсөө айж байсан ч дотор хүн минь надад захирагдахаасаа нэгэнт өнгөрчээ.
Би хөргөгчөө зогсоо зайгүй онгичсоор байлаа. Тэгээд удалгүй нэгэн лаазалсан загасны мах олоод бага ч атугай тайвшрах нь тэр. Харин үүнийг онгойлгох нь асуудал боллоо. Яагаад гэвэл би дөнгөжсаяхан хамагюмаа ундуй сундуй болгоод онгиччихсон, тэгээд тэр дундаасаа лаазыг онгойлгочихмоорхутга олсонгүй. Бүр хэчнээн эрээд ч ямар ч хутга байхгүй байгааг би удалгүй анзаарлаа. Янз нь Мөнхсайхан л нэг газар нуучихсан бололтой. “Миний ааш араншин нүдэн дээр нь хувирч байгааг мэдрээд болгоомжилсондоо ийм үйлдэл хийсэн биз” гэж би таагаад улмаар эхнэрээ ингэснийх нь төлөө багалзуурдаж алмаар санагдах нь тэр. Энэ бодлоосоо болоод би өөрөөсөө үнэхээр их айсан ч С и гэдэг хүн нэгэнт би биш болжээ. Эхнэр охин хоёрынхоо байгаа унтлагын өрөө рүү зүглэн алхсанаа шалан дээр унасан сэрээг олж хараад зогтуслаа. Ингээд би энэ сэрээгээр лаазыг нээж болно гэж бодоод өнөөх лаазтай загасны махыг ширээн дээрээсээ шүүрч авав. Гар минь салгалж, шүлс савирч галзуу солиотой амьтан болж хувирсанаа би мэдэрч байлаа. Жинхэнэ би болох Ганболд гэгч этгээдийн цэвэр оюун санаа нь энэ биеийн хаа нэгтээ хагас дутуу булшлагдаад өөрийнхөө үйлдлүүдийг огтхон ч хянаж чадахгүй байгаагаа ажиглан маш ихээр шаналан тарчилж байна.
Нэг л мэдэхнээ би өнөөх лаазалсан загасны махыг нээчихээд хуруугаараа хаман ам руугаа ховдоглон чихэж байлаа. Өөрөө өөрийгөэ би биш болсон гэдгээ мэдрэх нь үгээр хэлэхийн аргагүй шаналантай тарчилмаар зүйл гэдгийг үнэндээ л төсөөлж байсангүй. Хаалганы түгжээ торхийн дуугарах дуунаар би сууж байсан гал тогооны өрөөний шалан дээрээсээ годосхийн бослоо. Тэгээд шагайж харвал эхнэр, охин хоёр минь их л айсан байртайгаар гарч явахаар завдаж байх нь тэр. Уур хорсол дээд цэгтээ хүртэл буцлан оволзож ганцхан харайгаад тэдний зам дээр хөндөлсөн зогсов. Дараа нь эхнэрийнхээ гараас шүүрэн авахад охин хоопойныхоо чадлаар хашхирлаа. Би энэхүү үйлдлээ таслан зогсоох гэж өөрөө өөртэйгээ байдгаараа тэмцэж яахаа мэдэхгүй байтал хаалга сэвхийтэл нээгдэж Лхагваа орж ирэх нь тэр. Тэрээр шуудхан л намайг тэвэрч аваад эхнэр охин хоёроос минь холдууллаа. Миний бие оюун ухааны нэг хэсэг түүнийг үзэн ядаж байхад нөгөө хэсэг нь түүнд маш ихээр баярлаж байв. Чухамдаа бол Лхагваагийн гэрт орж ирсэн энэ үйлдэл нь тун цагаа олсонхэрэг байсан бөгөөд хэрвээ тэгээгүй байж гэмээнэ би гэдэг хүн эхнэрээ алчих ч байсан байж мэднэ.
Би Лхагвааг хараан зүхэж цохихыг завдан гараа далайсан боловч түүний нударга миний шанаанд түрүүлж буув. Би гал тогооныхоо шалан дээр түрүүлгээ харан ойчихдоо өнөөх лаазалсан мах нээсэн сэрээгээ олж харлаа. “Энэ сэрээг аваад Лхагваагийн хоолойд дүрчихье” гэсэн санаа төрж гараа сунгасан ч би өөрийнхөө үйлдлийг арайхийн хориглож амжив.
-Ганболд оо чи чинь яачихаад байгаа юм бэ? хэмээн Лхагваагийн цухалдангуй хэлэхийг би бүдэг бадаг сонсоод хариуд нь “Баярлалаа” гэж хүчлэн байж хэлсэн боловч энэ үгийг хэн ч сонссонгүй.
...Би дахиад л өнөөх зүүднийхээ ертөнцөд иржээ. Дөрвөн мөчөө тасдуулсан өнөөх өрөвдөлтэй нохой миний хөл доор ирчихээд гаслан гийнаж гутлын өлмийг долоож байх нь тэр. Би тун бат бөх хүлэгдсэн гэдэгтэйгээ эвлэрэв. Тэгээд энэ хүлээснээс яагаад ч мултарч чадахгүй нь гэдгээ ч ойлголоо. Басхүү хэн ч надад ирж туслахгүй гэдгийг ч ухаарч байв. Өнөөх надаас аврал эрээд байсан жаахан охины дуу дөнгөн данган дуулдах төдий сонсогдох аж. Түүний энэ дуунаас үзэхэд охин бага багаар амьсгал хурааж буй бололтой. Тэр охинд туслахыг би маш ихээр хүсч байгаа хэдий ч энэ нь яагаад ч бүтэшгүй хэрэг болсон гэдэгтэй дотроо эвлэрч байлаа. Гэтэл энэ үед хамгаас хайртай эхнэр охин хоёрын минь аврал эрэн намайг дуудах өрөвдөлтэй дууг би олж сонсов. Тэр хоёр надаас нэг их холгүйхэн байгааг би сонсголоороо багцаалдаж байсан ч байрнаасаа хөдөлж дөнгөсөнгүй ээ. Хайртай хүмүүст минь муу юм тохиолдож буйг яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй байсан болохоор би хүлээснээсээ мултрах гэж дахиад л хамаг байдаг чадал тэнхээгээ шавхлаа. Тэгээд өөрийгөө чухам хаагуураа хэрхэн хүлэгдсэнийг олж мэдэхээр өөрийнхөө биеийг харав. Тас харанхуй байсан ч нүд минь энэ байдалд муугүй дассан болохоор бүдэг бадаг юмсыг ялгахтайгаа болжээ. Гэхдээ лби хүлээсийг олж харж чадсангүй. Эхнэр охин хоёрын минь аврал эрэн бачимдах чимээ улам чангаар сонсогдож хамаг сэтгэл санааг минь уймруулж намайг эрхгүй яаруулж байлаа. Би өөрийнхөө биеийг нэгд нэгэнгүй нэгжин харж чадсан боловч ямар ч хүлээс олж харсангүй. Ингээд би эцэст нь өөрийгөө огтхон ч хүлүүлээгүй боловч хөдөлж чадахгүй байна гэдгээ мэдэв. Энэ мөчтэй зэрэгцэн эхнэр охин хоёрын минь эхэр татан уйлах нь сонсогдлоо.
...Би өөрийгөө унтлагын өрөөний орон дээр хэвтэж байгаагаа мэдэв. Миний хажууд Лхагваа явган сандал дээр бөгтийн суусан харагдана. Тэрээр надруу маш ихээр санаа зовсон байртай басхүү нухацтай харцаар ширтэж байх аж.
-Би ухаан алдсан уу?
-Тийм ээ. Бүхэл бүтэн хорин дөрвөн цагийн туршид чи үхсэн юм шиг л унтлаа. Чамд ер нь юу тохиолдоод байгаа юм бэ? Миний санаа зовж байна.
-Би нэг учир нь олдохгүй муухай зүүдийг ухаан алдах тоолондоо л үргэлжпүүлэн зүүдэлдэг боллоо.
-Юу гэсэн үг вэ?
-Надаас маш олон хүмүүс аврал эрээд байгаа хэрнээ би тэдний хэнд нь ч тусалж чадахгүй байх юм. Миний бие огтхон ч хөдөлгөөн хийлгүйгээр бахь байдгаараа байрандаа л байгаад байна.
-Ганболд оо, хөгшөөн. Чиний бие, ялангуяа наад тархи толгой чинь нэг л хэвийн биш байна даа. Чи Чулуунбаатар эмчид энэ тухайгаа хэлэх хэрэгтэй байх аа.
Би Лхагваагийн энэ үгийг сонсоод гэнэт л дүрсхийтэл уур хүрээд явчихав. Энэ мэдээж бас л өнөөх үл таних дотор хүнээс минь гарч байгаа араншин гэдгийг би ойлгож байлаа. Гэсэн хэдий ч би тэрхүү дотор хүнээ урьдын адил захирч чадсангүй. Тэгээд “Надад тэр хөгшин тэнэгтэй уулзах ямар ч хүсэл алга” гээд Лхагваа руу тун муухай харцаар ширтлээ. Харин Лхагваа үүний хариуд ямар ч үг хэлэлгүй зүгээр л санаа алдаад мөрөөхавчив. Тэгснээ тэрээр хэсэгхугацаанд чимээгүй сууж байснаа “Эхнэр охин хоёр чинь ээжийнх рүүгээ явчихлаа” гэж хэллээ.
Энэ үгийг сонсоод өнөөх түрүүний галзуу солиотой оюун ухаан минь идэвхжин хөгжиж хачин ихээр уурсан, хэвтэж байсан орон дээрээсээ огло үсрэн бослоо.
-Тэд яагаад явчихсан гэж, хэмээн би хоолойныхоо чадлаар хашхиран асуув.
-Чи наад асуултаа өөрөөсөө асуу.
-Наадах чинь юу гэсэн үг вэ, новшоо?
-Чи тэднийг маш их айлгасан байна, Ганболд оо.
-Муу гичий...
-Чи өмнө нь наад хараалаа хэзээ ч хэлж байгаагүй шүү
дээ.
-Чи үхмээргүй л байгаа бол наад амаа хамхи.
-Үгүй Ганболд оо, харин чи л өөртөө хяналт тавь. Чи юу ярьж байгаагаа, ямар үйлдэл хийж байгаагаа ч мэдэхгүй байна шүү дээ.
Лхагваагийн сүүлийн энэ үгийг сонсоод би дотроо бүрэн хүлээн зөвшөөрч байсан ч миний нэг хэсэг түүний үгийг хүлээн авсангүй. Би юу ч дуугарсангүй. Харин Лхагваа яриагаа цааш нь үргэлжлүүлэв.
-Миний бодлоор чи өөрийгөө хянаж чадахгүй байх шиг байна. Өчигдөр шөнө чи эхнэр охин хоёрынхоо хөнжпийг хуу татаж хаяад ална гэж сүрдүүлсэн байна.
-Юу гэнээ чи. Би тэгээгүй, харин ч бүр эсрэгээрээ өөрөө хэн нэгэнд золтой л алуулчихаагүй. Амиа нэхсэн элдвийн сүнснүүд надруу дайрцгаасан.
-Тэд ганцхан чамд л харагдсан байх нь дээ.
-Новш гэж чи ер нь юугаа мэдэх юм бэ, аан? Бүх зүйл бодитой байсан, би бүгдийг нь харсан. Т эр чөргөр нарийхан ясан гартай жирэмсэн хүүхэн, угаалгын өрөөнөөс тасралтгүйгээр цувран ирэх элдэв сүнснүүд бүгдээрээ бодитой байсан. Тэд намайг заналхийлж байсан.
-За яахав. Гэхдээ Ганболд оо, хөгшөөн сонсож бай. Чияалт ч үгүй өөрийн мэдэлгүйгээр өчигдөр шөнө эхнэр охин хоёроо айлгасан байна. Тэдний хөнжлийг хуу татаж сөхөөд хачин сөөнгөтсөн хоолойгоор ална хэмээн сүрдүүлж байснаа ямар нь үл мэдэгдэх нэг юмнаас айгаад том өрөөрүүгээ орсон гэнэ. Эхнэр охин хоёрт чинь ингэж худлаа ярих ямар ч шалтгаан байхгүй нь ойлгомжтой. Бас охин чинь чамд “Би загас идсэн” гэж ерөөсөө хэлээгүй гэнэ. Чи л гэнэт учиргүй ихээр сандарсанаа охиноо алгадаад авсан байна.
Би Лхагваагийн ингэж ярьж байгаад маш ихээр зэвүүцэж байлаа. Лхагвааг гэнэдүүлж байгаад ямар нэгэн байдлаар алчих юмсан гэсэн хүсэл намайг байж суухын аргагүй болгож байв. Би юу ч дуугарсангүй харин Лхагваа яриагаа цааш нь үргэлжлүүллээ.
-Чиний яриад байгаа энэ сүнс сүүдэр, элдэв ойлгомжгүй явдлууд бидний барьсан өнөөх гаж донтой алуурчныг яалт ч үгүй сануулаад байна. Чиний оюун санаа чинь алуурчныхтай холилдчихсон ч гэмээр юм уу, ер нь юу ч гэмээр юм бэ дээ нэг тийм хачин учир нь сайн ойлгогдохгүй байдалд орчихож. Чи миний ярьж байгааг ойлгож байна уу?
Би Лхагваагийн энэ асуултанд хариулах гэж яарсангүй. Би өөрөө өөрийнхөө дотор нэгэн үл таних хүн байгааг хүлээн зөвөшөөрчихсөн, бас түүнийгээ захирч чадахгүй байгаагаа ч сайн мэдэж байгаа. Миний дотор бий болчихоод байгаа тэр үл таних хүн намайг маш хурдан хугацаанд эзэлж миний бие, сэтгэл, оюун ухаанд эзэн сууж байгааг миний эрүүл ухаан хамгийн сайн мэдэж байгаа билээ. Би өөрийгөө хянаж чадахгүй бас яаж аврах аргаа олохгүй шаналж байгаа бөгөөд яг энэ тухайгаа хэлэх гэхээр л өнөөх дотор хүн минь “хэрэггүй” хэмээн ятган болиулах аж. Ингэсээр эцэст нь би өөрийгөө маш ихээр хүчлэн байж арайхийж нэг юм "Би өөрийгөө хянаж чадахгүй байна...” хэмээн түгдрэн хэллээ.
Лхагваа миний хэлснийг сонсон толгой дохиж хөмсгөө зангидан суусаар байв. Тэрээр эцэст нь босч зогсоод “Найз нь чамайг ойлгож байна. Би чамд туслах болно оо. Харин одоочамайгдарга аваад ир гэсэн” гэжхэлэв. Түүний энэ үгэнд нь би дахиад л уурлан бухимдсан боловч түүнийгээ ил гаргасангүй. Өнөөх доторх хүн маань намайг бараг л бүрэн эзэлчихсэн бололтой. Юу хүсэх, яах ёстой, юу хийх зэргээ миний жинхэнэ оюун ухаан гаргаж чадахгүй бүх үйлдлүүдийг өнөөх үл таних дотор хүн маань хийж байлаа.
Би Лхагваад ямар нэгэн юм яримаар байсан ч хэл ам минь нэг л эвлэж өгсөнгүй. Хаанаас эхэлж юу ярих вэ? Юм ярья гээд ч нөгөө дотор хүн маань миний бие, оюун ухааны ихэнх хэсгийг эзэлчихээд байгаа учраас намайг юу ч хийлгэсэнгүй. Миний жинхэнэ оюун ухаан, зүрх сэтгэл өөрийнхөө дотор орчихоод байгаа үл таних этгээдийн үйл хөдлөлийг хөндлөнгийн нүдээр ажиглах хэмжээнд хүрчээ. Маш их уйтгар гуниг, бачимдал намайг галзуурахад хүргэж байгаа ч нөгөө талаасаа миний бие, оюун ухаан маань элдэв гажиг хүслүүддээ хөгжин баясч муу муухай зүйл хийх төлөвлөгөөг толгойдоо хачин сайн боловсруулж байх нь тэр. Тэрхүү гаж сэтгэлгээтэй дотор хүн маань намайг бүр мөсөн дарж авахаар улайран зүтгэж байгааг би мэдрэх шиг болж байлаа.
Лхагваа намайг ажиглан тамхи татан сууж байснаа “Би Мөнхсайхан та хоёрын энэ хуримын зурганд их дуртай шүү” гээд унтлагын өрөөний хананд өлгөөтэй байгаа том жаазтай зураг луу толгойгоороо дохилоо. Би түүний заасан зургийг хараад мэл гайхаж орхих нь тэр. Миний өөрийн эзлэгдсээр байгаа жинхэнэ оюун ухаан зурган дээрх залууг хэд хоногийн өмнөх угаалгын өрөөнд харсан үл таних этгээд болохыг таньж харин намайг бараг л эзлээд буй хоёр дахь оюун ухаан өөрийгөө мөн хэмээн батлан басхүү бахархах сэтгэлээр баясав. Би зарим нэг зүйлийг ойлгож эхлэх шиг. Би бага багаар өөрчлөгдөж байна, тэгээд өнөөх хэд хоногийн өмнө толинд харсан дүрс “жинхэнэ би” мөн юм байна гэдгийг ойлгов. Би эхнэрийнхээ, охиныхоо нэрийг ч санахгүй, басхүү өөрийнхөө дүр төрхийг ч танихгүй болсон гэдгээ ухаарах шиг л боллоо.Миний жинхэнэ оюун ухаан ямар нэгэн юм ярих чадваргүй болжээ. Гагцхүү энэ л хамгийн хяслантай зүйл байсан бөгөөд би өөрийнхөө дотны найз Лхагваатай ч сэтгэлээ хуваалцах боломжгүй болсон байв. Юутай их зовлон бэ?
Шаналсан сэтгэл минь бага багаар замхран арилж байгааг би мэдэрч байв. Ямар нэгэн аргаар Лхагвааг цааш нь харуулаад надаас зугтсан эхнэр охин хоёроо ч хойноос нь гүйцэж очоод үгүй хиймээр бодогдоход миний бие махбод эрч хүчээр цэнэглэгдээд ирэв. Хэн нэгнийг алах, тарчлаахын хэмжээлшгүй их хүсэлд шатаж байгаагаа би ойлголоо. Гэхдээ бас буруу хөдөлж болохгүй гэдгээ хамгийн сайн мэдэж байна. Хий гишгэж өөрөө өөргийгөө хорлож хүнд байдалд орох нь тийм ч хүсмээр зүйл биш гэдгийг би сайтар мэдэж байв.
-Лхагваа найз нь чамд их баярлалаа. Хоёулаа ажил руу очъё бас Чулуунбаатар эмчтэй ч уулзая. Ер нь би чиний үгэнд орохоор шийдлээ. Түрүүн намайг муухай аашилсанд уучлаарай хө.
Намайг ийнхүү хэгэхэд Лхагваа их л гайхсан басхүү хөгжилтэй байдлаар надруу харснаа
-ОК. Тэгээд чиний бие одоо гайгүй юу гэж хэлэх нь тэр.
Үнэндээ жинхэнэ Ганболд дээрх үгийг хэлээгүй гэдгийг Лхагваа яахан мэдэх билээ. Өөрийнх нь жинхэнэ найз Ганболд бага багаар өөрийнхөө бие, сэтгэл, оюун ухаанаас холдон одсоор байгааг тэр мэдсэнгүй.



Top
   
PostPosted: Oct.16.15 7:11 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
...Би зүүднийхээ ертөнцөд байлаа. Өнөөх л харанхуй орчиндоо хөдөлж чадахгүй хөшингө байдалтай тэр л хэвээрээ. Дөрвөн мөчгүй нохой дөнгөж амьсгалах нь сонсогдож, эхнэр охин хоёр минь хажуухан талаас аврал эрэн чарласаар байх аж. Би маш ихээр шаналлаа. Ямар ч хүлээсгүй хэрнээ чухам яагаадхөдөлжболохгүйбайгаагаагайхаадбарсангүй. “Би өөрөөөөрийгөө хянаж хөдөлгөх хэрэгтэй” гэсэн бодол миний толгойд төрлөө. Тэгээд энэхүү бодолдоо захирагдаж өөрийгөө хянахын тулд юун түрүүн тайвшрах хэрэгтэй гэж шийдэв. Би өмнө нь өөрийгөө зүүдэлж байна хэмээн бодож байсан бол одоо тэгж бодсонгуй. Чухам яагаад гэдэг нь бүү мэд энэ хөдөлж чадахгүй байгаа харанхуй ертөнц жинхэнэ бодит юм шиг санагдаж зөвхөн энд л би өөрөө өөрийгөө жинхэнэ утгаар нь таньж байх шиг санагдана. Би өөрийгөө бодит амьдрал дээрээ устаж байгаа гэдгийг мэдрээд ч байх шиг. “Оюун ухаан маань орших биегүй болон хөөгдөж зөвхөн зүүдний ертөнцдөө л амь орж байгаа нь энэ” гэсэн дэндүү гунигтай бодол толгойд минь хөвөрнө. Эхнэр охин хоёроо маш ихээр өрөвдөн хайрлаж тэдэндээ яаран очиж тусламаар байгаа ч миний оюун ухаан өөрийн хөл гарыг удирдаж чадахгүй байсаар. Би сэрэхийг хүсч байлаа. Гэхдээ өөрийгөө танихгүй өөр хэн нэгэнд эзлэгдсэн, оршин байх орон зай багатай Ганболд гэсэн тэр хуучин биед сэрмээргүй байна. Тэгвэл хаана сэрэх вэ? Би өөрийгөө жинхэнэ Ганболд мөн гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч өөрийнхөө бие эрхтнээ өөр хэн нэгний түрэмгий оюун ухаанд алдчихсан гэдгээ мэдрэх шиг болно. Би сэрмээр байлаа. Гэхдээ хаана вэ? энэ асуултандаа хариулж мэдэхгүй бухимдахдаа орилмоор болов. Тэгээд дэндүү ихээр бачимдахдаа хоолойныхоо хамаг тэнхээг шавхан хашхирлаа.
...”Хүүе Ганболд оо, чи чинь яагаад учиргүй хашхираад унав аа” гэсэн найзынхаа дууг сонсоод би хажуу тийшээ гайхан харлаа. Би машинд явж байна. Гэхдээ Лхагваагийн машинд. Хамгийн сайн найз минь жолоогоо мушгиж байгаа хэрнээ над руу гайхан харж “Хүүш ээ, Ганболд минь яаж байна даа хө?” гэж их л нухацтайгаар асуув. Би баярласандаа эгээтэй л уйлчихсангүй.
-Би... би... зүүдлээд хэмээн намайг арай ядан түгдрэн хэлэхэд тэрээр над руу инээснээ
-Би тэгж бодохгүй л байна даа. Чи бид хоёр сая танайэхнэр охин хоёрын тухай ярьж байсан. Чи хадмынхаа гэрийн хаягийг мартчихсан гээд тэгээд би чамд зааж өгөх учраа олохгүй байсан шүү дээ. Тэгтэл чи гэнэт л муухай хашхирч ирээд элдэв юм яриад эхэллээ.
Лхагвааг ингэж хэлэхэд би өөрийнхөө биед байсан дотор хүнийг гэнэт саналаа. Намайг дөнгөж ингэж бодохтой зэрэгцэн өнөөх дотор хүн маань сэргэж эхлэх нь тэр. Би хадмынхаа гэрийг маш сайн санаж байсан ч миний биед орчихоод байгаа этгээд тийш очиж яах гээд байгааг нь гайхан бодож их л болгоомжиллоо. Дотор хүн маань дахиад л намайг эзэлж эхлэхийг би мэдрэв. Тэгмэгц нь би маш ихээр яарч “Лхагваа хөгшөөн, намайг хадмынх руу битгий аваачаарай. Чамтай яриад байгаа энэ хүн бол би биш, ойлгож байна уу, би биш. Миний биед өөр хүн орчихож нэг муу ёрын этгээд байна. Тэр алахыгхүсч байна. НамайгЧулуунбаатарэмч дээраваачаарай” гэж хэллээ.
Лхагваа машиныхаа хурдыг хасан надруу их л гайхсан баГ.ртай х&рж байхыг би мэдрээд дахиад л ухаан минь балартаж эхэллээ. Гэхдээбүрмөсенбалартсангүй. Би өөрийнхөөжинхэнэ оюун ухааныг жинхэнэ өөрийнхөө биедээ хадгалан үлдэхийг маш ихээр хичээж, урилгагүй зочин болсон дотор хүнийхээ оюун санаатай тэмцэж байв. Гэвч би тэр тэмцэлд амжилт гаргаж чадахгүй ялагдаж байгаагаа ойлголоо. Би өөрийгөө ямар ч хяналтгүйгээр ярьж байгаагаа сонсож байв.
“За за, Лхагваа. Би сая тоглосон шүү. Зүгээр л намайг хадмынд минь хүргээд өгчих”
Тиймээ, би өөрийгөө ингэж хэлэхийг өөрийнхөө чихээр сонслоо. “Чих минь минийх харин ам минь хүнийх болжээ" гэсэн хачин, аймшгийн, таагүй бодол толгойд төрөв. Уур уцаар, бухимдал хорсол минь дээд цэгтээ хүрч дотроо байгаа новшийн оюун санааг үлдэн хөөмөөр байгаа ч хүч хүрсэнгуй.
...Лхагваа над руу ойр ойрхон харах нь ямар нэгэн зүйлээс болгоомжилж байгааг нь илтгэнэ. Тэрээр ямар нэгэнзүйлд эргэлзэж байгаа бололтой. Өөрөөс минь зугтсан хөгийн өөдгүй амьтад болох Мөнхсайхан, бяцхан охин хоёрын бодийг хөтлөхсөн гэхээс би байж ядаж байна. Чухам тэднийг л үгүй хийхгүй бол тэд надад маш том гай болно, тийм ээ тэр л жинхэнэ гай болох болно. Тэгэхээр алах хэрэгтэй.
Би энэ бодсон бодлоо бусад хүмүүс тэр дундаа Лхагваад мэдэгдэж яасан ч болохгүй гэдгээ хамгийн сайн мэдэж байв. Лхагвааг ч гэсэн боломж гарвал араас нь нам цохиж унагаад дараа нь хүнгүй газар шонгоос дүүжилж байгаад амьдаар нь арьсыг нь хуулмаар бодогдоно. Би бүхнийг үзэн ядаж байна.
Лхагваагийн байр байдлыг би ажиглан харлаа. Тэр ямар нэгэн зүйлийг мэдсэн хүний нүдээр намайг ойрхон ойрхон харах аж. Тэрээр намайг хадмынд маань аваачихыг хүссэнгүй бололтой бөгөөд харин цагдаагийн газар луу дөхөж буйг би ойлголоо. Би ямар нэгэн үг дуугарах гэснээ болилоо. Эхнэр хүүхдээ үгүй хийж хорсолоо тайлах цаг олдож л таараа гэж үзээд одоохондоо Лхагваагийн аясаар байхаар шийдэв.
Лхагваа надтай үг сольсонгүй явсаар цагдаагийн газрын үүдэнд ирж машинаа зогсоолоо. Энэ үед би Лхагвааг заавал үгүй хийх хэрэгтэй гэдгээ ойлгох шиг болов. “Дахин цоо шинээр төрсөн юм шиг энэ сайхан мэдрэмжийг энэ нөхөр л үгүй хийж мэднэ. Тиймээс урьтах хэрэгтэй” гэсэн бодол миний толгойд хөвөрнө.
...Би өөрийнхөө энэхүү аймшигт бодлыг ойлгож байсан ч үүний эсрэг яаж ч чадсангүй. Зүгээр л хөндлөнгийн нүдээр өөрийнхөө хийж буй басхүү хийх гэж буй муу зүйлүүдийг харах үнэхээр эмгэнэлтэй байлаа. Би яагаад ч юм энэ өөрөө өөрийгөө мэдэхээ байсан тарчилсан орчноос холдож нэг үгээр хэлбэл зүгээр л үхмээр байв. Гэвч надад үхэх ч боломж байсангүй. Чухам энэ байдал л ертөнцийн хамгийн дээд там гэлтэй.
Би Лхагвааг даган цагдаагийн газарт орж хоёр давхарт гараад “Дэслэгч Ганболд" гэсэн хаягтай өөрийнхөө өрөөндоров. Миний өөрийн оюун ухаан өрөөнийхөө бүх зүйлийг нарийн сайн мэдэж байхад нөгөө түрэмгийлэгч оюун ухаан эд хогшлуудтай анхлан танилцаж байлаа.
Би өрөөн дотуур хоёр минут хэртэй гараа нуруундаа үүрэн дэмий сэлгүүцэн алхэхад намайг ажиглаж байсан Лхагваа
-Ганболд оо, чи алуурчны талаар юу гэж бодож байна? хэмээн асуулаа.
Энэхүү асуултанд би өөрийнхөө хоёрдогч оюун ухааныг юу гэж хариулахыг анхааралтай хүлээж байв. Тэрээр чухам яг юу гэхээ мэдэхгүй түгдэрч байснаа
-Юу гэж бодох ёстой гэж? хэмээн сөргүүлэн асуулаа.
-Юун юу гэж бодох ёстой гэж. Чи чинь тэр алуурчны хэргүүд дээр гардан ажиллаж байгаа бас дээрээс нь түүнийг барьсан хүн нь биз дээ. Алуурчин этгээд ялын дээд хэмжээ авах нь тодорхой болсон. Гэтэл тэр этгээд даргын охиныг нуусан газраа хэлэхгүй гүрийж байгаа. Бид тэр новшийн нуусан охиныг олж чадах болов уу?
-Мэдэхгүй ээ, гэхдээ сайн ажиллаж чадвал олдох л байлгүй дээ. Яг үнэнийг хэлэхэд Лхагваа би маш олон зүйлүүдийг санахгүй байна. Би тэр алуурчныг яг хэн болох тухай нь дахин нарийн сайн судалмаар байна, энэ тал дээр чи надад тусалж чадах уу?
Миний дотор хүний асуусан энэ асуултанд Лхагваа шууд хариулсангүй. Тэрээр надруу их л гайхсан янзтай нүд салгалгүй ширтэж байснаа “Чиний ажлын шүүгээн дотор чинь хэрэгтний түүх байгаа биз дээ. Хэдхэн хоногийн өмнө чи надад тэрийгээ уншуулж байсан. Мартчихаад байгаа бол дахин нэг удаа уншаад үзнэ биз дээ” гэж хэллээ.
Яг үнэн хэрэгтээ миний жинхэнэ оюун ухаан алуурчны талаарх материалыг шүүгэн дотор хийсэн гэдгээ маш сайн санаж байгаа боловч биеийг минь эзэгнээд байгаа хоёрдогч этгээд үүнийг яахан мэдэх билээ. Миний бие явж очоод шүүгээн дотор байгаа хэрэгтний материалыг гаргаж ирээд ширээн дээр тавив. Энэ үед жинхэнэ миний цэвэр өөрийн оюун ухаанзамхран баларч байна. Оюун ухаан минь өнөөх л зүүднийхээ өртөнц рүү хөвөрч одохуйд биеийг минь эзэлсэн хоёр дахь оюун ухаан сэжигтэн н.Билгээ гэсэн нэрийг уншаад их л танил дотно мэдрэмжийг амсах нь тэр ээ.
...Би өнөөх хөдөлж чадахгүй хөшингө байдалтай байгаа зүүднийхээ ертөнцөд байлаа. Эхнэр, охин хоёроо аврах чин хүсэлдээ хамаг бие сэтгэл минь шатаж байх нь тэр. Хэдийгээр би үүнийг зүүд гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэн нөгөө талаар гагцхүү энэ л харанхуй учир нь үл олдох ертөнцөд өөрийгөө бүрэн утгаар нь таньж байгаагаа ойлгож байв. Би байрнаасаа хөдөлж чадахгүй давчдан тэмцсээр л. Энэхүү зүүдний ертөнцийг хяналтаа алдсан оюун ухааны тэнүүчлэл гэмээр боловч энд сэрүүн байсан үеийнхээ зарим нэг юмыг хачин сайн санадаг ажээ. Би энэхүү хөшингө байдалтай байгаа харанхуй ертөнцдөө өөрийнхөө биеийг өөр хүнд алдаж байснаа маш сайн санаж байна. Бас яг одоо миний биеийг өөр хэн нэгэн эзэлчихээд миний өмнөөс амьдарч байгааг ч мэдэж байна. Дөнгөж хажууханд охин минь уйлж байна. Тэр өрөвдмөөр дуун зүрхийг минь базлуулж би энэхүү хөшингө байдлаасаа ямар ч хамаагүй аргаар гарахсан гэхээс байж ядан хамаг чадалаараа хашхирмаар боллоо.
.. Билгээ, Билгээ, Билгээ. Тиймээ, намайг Билгээ гэдэг гэсээр би магадгүй өөрийнхөө тухай бичсэн хэргийн материалыг эргүүлэн танилцаж байна. Энд миний өнгөрсөн амьдрал тэр чигээрээ бичигджээ. “11 настай байхдаа хойд эцгээ алаад сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн" гэсэн мөр байна. Өө, чөтгөр гэж. Энэ чинь миний бага нас байна шүү дээ.
Жаахан байхдаа би ээж гэгч хүнтэй хамт байдаг байлаа. Тэр нэг онигордуу нүдтэй халзан толгойтой хачин туранхай эрэгтэйг гэртээ дагуулж ирээд, энэ бол чиний аав чинь шүү гэж хэлсэн. Гэхдээ би түүнийг өөрийнхөө жинхэнэ аав биш гэдгийг хамгийн сайн мэдэж байсан. Тиймээ, тэр үеэс л эхлэн би хүн алж, хүнийгтамлажтаашаал авахын гоё сайхныг мэдэх болсон.Би санаж байна, санаж байна. Ээж тун удалгүй өнөөх дагуулж ирсэн эрэгтэйгээсээ үхтэлээ айх болсон. Би шалтгааныг нь олж мэдсэн. Тэр манайд амьдрах болсон эрэгтэй ээжийг янз бүрийн аргаар тамлаж эхэлж билээ. Тэр ах ээжийн гар хөлийг нарийн мяндсан утсаар чивчиртэл хүлж аманд нь нүүр гарын алчуур чихэж байгаад тамхиныхаа цогоор түлдэг байсан. Энэ үйлдлээ намайг хий гэж айлган сүрдүүлж зоддог болсон. Би эхэндээ ээжийгэз тамхины галаар түлж чадахгүй байсан боловч сүүлдээ айж эмээхдээ арга буюу онигор нүдтэй ахын шаардсаныг хийсэн. Ай даа би энэ бүхнийг өчигдөр болсон юм шиг л тодхон санаж байна.
Онигор ах ээжийг баахан тамлачихаад бах нь ханаж сайхан болсон бололтой хүлээсээ улам чангаруулан хүлээд намайг парнаас гавлаж орхиод пажигнатал хурхираад унтаад өгдөг байсан. Өглөө нь сэрээд дэлгүүр лүү гарч идэх уух юм цуглуулж ирээд дахиад л өнөөх тамлалынхаа ажлыг үргэлжлүүлнэ. Өчнөөн юм идэж уудаг хэрнээ ээж бид хоёрт юу ч өгдөггүй байсан. Би онигор ахыг үзэн ядсан. Тэр миний нүдэн дээ|. хүлээтэй байгаа ээжийг минь ороолгон зоддог байлаа. Би түүнээс ээжийг минь зодохгүй байхыг гуйхад тэрээр намайг ч гэсэн зоддог. Тэгээд л өөрөө ядарч байж нэг юм зодохоо больж тамхи баагиулан татаж архи уудаг байж билээ. Хиам талх тэргүүтнийг амруугаа ховдоглон чихэж байхдаа пааранд гавлуулан сууж байгаа надруу басамжпан харж “Чи идмээр байна уу?” гэж асуудагдсан. Намайг шүлсээ залгин толгой дохиход тэрээр гаран дахь гавыг минь тайлж хажуудаа суулгаад “Үнэгүй олддог идэх юм гэж байдаггүй. Юм идмээр байгаа бол ажил хийх хэрэгтэй” гэж хэлдэг. Гэдэс хонхолзож нүд бүрэлзэж байсан би гэдэг хүн “Юу хийх ёстой вэ?” хэмээн ширээн дээр байгаа идэх юмнаас нүдээ салгаж чадахгүй шүлсээ залгин байж асуухад учир зүггүй тачигнатал хөхрөн инээнэ. Тэгсэнээ надруу тамхиныхаа утааг үлээгээд “Энэ зүүгээр ээжийнхээ гуя руу нь лавхан шиг хатга, гэхдээ нэг удаа биш хорин удаа хатгана шүү” гэж хэлсэн. Би зүүг гартаа барьсаныхаа дараа сая л нэг юм юу хийх гэж байгаагаа хагас дутуу ухаарч билээ. Онигор ах ээжийнаманд чихээстэй байгаа алчуурыг авахад ээж минь дөнгөж амьтай голтой юм түүн рүү айсан нүдээр харсан. Тэрээр ээжийн ам руу аягатай ус цутгаад араас нь өөрийнхөө идэж байсан талхнаас хийхэд ээж маань түүнийг нь хүссэн хүсээгүй зажлан идэж байж билээ. Тэгээд ээжийг “Намайг яасан ч болно, харин хүүг минь явуулчих” гэж уйлан гуйхад “Амаа хамхи гичий минь, хүү чинь одоо амьдрах аргад суралцах гэж байна” гэж хэлээд надруу дохьсон. Би хоёр хуруундаа зүүг чимхсэн хэвээрээ яах учраа олохгүй ээж рүүгээ ширтэж билээ. Би тэгэхэд онигор ахын хэлснээр ээжийгээ зүүгээр хатгаж чадаагүй ээ. Гэтэл онигор ах юу ч болоогүй юм шиг санаа алдсанаа гаран дахь зүүг минь авч ширээн дээр тавиад намайг өнөөх паарнаасаа дахиад л гавлаж билээ. Би түүнээс идэх юм өгөхийг гуйхад тэрээр “Чи наанаа өлбөрч үхвэл таарна зулбасага минь. Ажил хийж чадахгүй хүн өлсөж үхдэг юм” гэж хэлээд ширээн дээр үлдсэн идэх юмны үлдэгдлийг хамж аваад хогийн сав руу хийсэн. Ээж маань ч гэсэн надад идэх юм өгөхийг онигор ахаас гуйж уйлж унжихад тэрээр ээжийн ам руу нь хоол халбагадан хийж “Би хүүд чинь биш чамд л хоол өгч байх болно” гэж хэлээд инээд алдаж байсан. Ээжхэвтсэн газраа тэлчлэн тийчилж байсан ч хүлээсээ тайлуулж чаддаггүй байж билээ. Иймэрхүү янзтай хоёр, гурван өдөр өнгөрч би идэх юмны төлөө юу ч хийхээс буцахгүй болсон доо. Хүлээтэй хэвтсээр байсан ээж маань ухаан мэдрэлгүй амьтан болсон байсныг би санаж байна. Онигор ах том аягаар дүүрэн хоол ам руугаа чихэж байхдаа надруу хялайн хараад “Энэ гэрт одоо чамд өгье гээд ч идэх юм алга даа, идье гэвэл чиний аквариумтай загаснууд л байж байх шив дээ. Түүнийгээ ид” гэж хэлсэн. Би түүний хэлсэнээс даруйхан санаа авч өөрийнхөө тэжээдэг байсан бүх загаснуудаа гараараа хамж аваад хайруулын тавган дээр шидэж билээ. Загаснууд амь тэмцэн хэд үсчиснээ удалгүй хөдөлгөөн нь суларч үхэж байсныг би хэзээ ч мартдаггүй. Дараа нь онигор ахын хяналтан доор цахилгаан зуух асааж өнөөх хэдэн загасаа шарж эхлэхэд хүүе гэхийн завлалгүй шажигнан дуугарч ихэнх нь үнс болж билээ. Би уйлсан. Тиймээ, их өлссөндөө уйлж байсан. Энэүедээ олигтойхон загас идэж чадаагүйдээ бас тэжээдэг байсан загаснуудаа өөрөө өөрийнхөө гэдсэн дотор хийсэндээ уйлж байсан юмдаг. Харин дараа нь онигор ах намайг жигтэйхэн их магтаж хоёр зүсэм талх, хэрчим мах өгсөн. Арван нэгхэн настай жаахан хүү байсан ч би түүнийг нь бараг л зажилж ч амжилгүй ходоод руугаа гулгуулчихаж билээ. Тэгээд би онигор ахаас дахиад идэх юм өгөхийг гуйсан. Гэтэл тэрээр над руу тун нухацтайгаар харж байснаа “Үнэгүй юм байхгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ?” гэж асуусан. Би ч толгой дохиж ширээн дээр байсан зүүг хуруугаараа чимхэж авсан шүү дээ. Тиймээ, би яг санаж байна. Гайхалтай. За тэгээд дараа нь яалаа. Ээжийнхээ гуя руу нь өнөөх зүүгээрээ хатгахад шингэн улаан цус шүүрч ухаангүй байсан ээж маань гиншин ёолж билээ. Дараа нь ээж маань ухаан ороод намайг харчихаад уйлаад байсан. Юм хэлж чадахгүй болохоор нь би нэлээд гайхаж байснаа онигор ах руу асуусан харцаар харахад тэрээр “Танай ээж чинь одоо ярихаасаа өнгөрсөн, хэлгүй болсон” гэж хэлж билээ. Би түүнийг бүр чин сэтгэлээсээ үзэн ядсан. Би бүгдийг нь үзэн ядсан. Бидэнд хэн ч ирж туслаагүй болохоор би бүх хүмүүсийг үзэн ядсан. Би онигор ахыг өөрийн гараараа ална гэж тэр үед хатуу шийдсэн. Гэхдээ намайг энэ бүхнээс илүү өлсгөлөнгийн айдас маш ихээр зовоож байсан болохоор би өнөөх хорин удаагийн зүүний хатгалтыг дуусгаад ширээн дээр байгаа идэх юм руу үсрэн очихдоо ээж рүүгээ хальтхан эргэж харж билээ. Гуя гар хоёр нь цус болчихсон бас амнаас нь цус гарчихсан нүдээ хагас аньсан байдалтай байж байсан. Өрөвдмөөр ч юм шиг, эсвэл магадгүй баярламаар ч юм шиг. Амнаас нь гарсан цусны шалтгааныг хожим нь бодоод байх нь ээ намайг шөнө унтаж байх хойгуур онигор ах ээжийг “хэлийг чинь хайчилна даа" гэж занаад байснаа хэрэгжүүлсэн байх гэж таасан. Мэдээж тэгсэн л хэрэг л дээ. “Танай ээж чинь одоо ярихаасаа өнгөрсөн, хэлгүй болсон” гэж онигор ах өөрөө хэлж байсан юм чинь. Харин тэр үедээ онигор ах тун удахгүй өөрийгөө хэлгүй болно гэдгээ мэдээгүй л байсан байх даа хөөрхий. Онигор ах бол аймаар мөртлөө арчаагүй амьтан байсан санагддаг.Намайг өөрийнхөө хөдөлмөрөөр цадатлаа хооллосон тэр шөнө онигор ах “Хэлгүй хүүхэн яаж чарладагийг үзье” гээд буцалсан ус ээж дээр асгаж байхыг нь би пааранд гавлуулсан байхдаа нүд цавчилгүй харж байлаа. Ээж чарлаад л байсан, чарлаад л байсан. Гэсэн ч доод, дээд, хөршийнхөн гээд хэн нь ч орж ирээгүй. Би тэднийг л үзэн ядаж байлаа, бас ээжийгээ хурдхан шиг үхээд өгөөсэй гэж хүсч байсан. Ээж маань удалгүй хашхирах байтугай хөдөлж чадахгүй болж амьсгал нь зогсоход би алахын их хүсэлд шатаж билээ. Онигор ах нүүрээр нь дааварласан хөлсөө арчиж гэдсээ илээд ээжийн дээрээс тонгойн харж байснаа “Үхэж дээ янз нь, гичий чинь” гэж хэлээд ширээн дээр байсан шилтэй архины бараг талыг нь нэг амьсгаагаар уучихсан. Угаасаа л согтуу байсан онигор ах дахин дахин нэмж уусаар сүүлдээ хэл яриа нь ч мэдэгдэхээ байжнадруу гуйвлан дөхөжирсэн. Надруу инээжбайгаа ярвайж байгаа алин болох нь мэдэгдэхгүй муши.йж байснаа дахин хоёр гишгээд түсхийтэл унадаг байгаа. Гартаа мах хөшиглөдөг том хутга барьж байсныг нь одоо эргээд бодоход намайг л алах гэж байсан байх даа гэж санадаг. Гэхдээ онигор ахын тэр барьж байсан хутга нь миний биш өөрийнх нь аминд хүрнэ гэдгийг тэр новш яаж ч төсөөлөх вэ дээ. Онигор ахыг миний өмнө унахад халааснаас нь гавны түлхүүр унаж би түүнийг нь сул байсан өрөөсөн гарынхаа хурууны үзүүрээр чимхэж аваад хараал идсэн гавыг тайлаад муухай хашхиран шидэж билээ. Хөөрхий онигор ах намайг тэгж чанга хашхираад байхад сэрээгүй шүү дээ. Тэгэхээр нь би ээж дээр гүйж очсон. Хүлээтэй хэвээрээ үхсэн ээжийн арьс нь зумраад, цус шүүрчихсэн байгааг хараад би маш их айсан даа. Би ээжийгээ үхсэн гэж бодож байсан боловч зөвхөн бие нь үхсэн байж гэдгийг удалгүй оилгосон. Ээж маань хэдийгээр миний өмнө үхсэн байдалтай хэвтэж байсан ч миний ард ирж намайг тэврзэд “Онигорыг ал” гэж хэлсэн. Би ээжийнхээ үгэнд дуртайяа орж түүнийг хурдхан шиг үгүй хийхсэн гэхээс байж ядаж билээ. Хонгилд шидэгдсэн гавыг санангуутаа шуудхан очиж аваад өнөөх согтуу хэвтэж байгаа нөхрийн нэг гарыг партай гавлаж орхиод дараа нь нөгөө гар басхөлийг нь яахаа бодсон. Учир нь би түүнийг зүгээр л алчихад чамлалттай байсан болохоор тэр. Тэгтэл ээж минь дахиад л “Онигорын халаасанд бас нэг гав байгаа бас олс ч байгаа” гэж чихэнд шивнэхэд нь би тэр бүгдийг санаж онигор ахыг яагаад ч хөдөлж чадахааргүй болтол нь хүлж бас гавласан даа. Тэгээд сэрэх болов уу гэтэл сэрээгүй. Би түүнийг яаж алахаа мэдэхгүй байтал ээж маань хоёр гуяных нь дотор талд лавхан шиг хутга дүрчих гэж хэлсэн. 1\/;эдээж тэр үед би ээжийн өөрийнх нь гуяны дотор талд зүүгээр хатгаж байсан юм чинь онигор ахын гуянд хутгах зоохоос юу гэж буцах билээ. Тэгээд өнөөх махны том хутгаар эхлээд гарных нь булчин дараа нь гуяных нь дотор тал руу нь хамаг тэнхээгээрээ ээлжлэн дүртэл онигор ах муухай хашхиран сэрсэн. Түүний хоёр гар, гуянаас цус гоожоод л орилоодл. Онигор ахыг дахижорилуулахсан гэсэн хүсэл надад маш их эрч хүчийг өгсөн. Би шинээр цэнэглэгдэж урьд өмнө хоолноос өөр юм бодож байгаагүй оюун ухаан маань хачин сайн ажиллаж билээ. Бие минь анх удаагаа гайхалтай сайхан ханамж авсан. Адгийн амьтдыг орилуулна гэдэг ямар сайхан юм 5э гэдгийг тэгэхэд л анх ойлгосон доо хөөрхий. Дараа нь би цахилгаан зуухан дээр буцалж байсан данхтай хар цайг шүүрч аваад хөдөлж чадахгүй тийчлэн чарлаж, амь гуйж байгаа онигор ахын толгой дээрээс тэр чигээр нь цутгачихсан. Ха ха ха... ямар инээдтэй юм бэ? би ойрд энэ тухай бодоогүй юм байна шүү. Хамаг арьс нь зумарч түлэгдээд цус нь буцалж билээ. Хөөрхий чааваас хамаг чадлаараа тийчигнээд л хутгалуулсаны улмаас тасралтгүй цус гоожих хоёр гар, хүлээтэй байгаа биеэ хөдөлгөх гэж эцсийн хүчээ шавхаж байсан. Онигор ах ээжээс долоон дор болж уйлж хайлан арчаагаа алдсан шүү. Мэдээж буцалсан цайны хажуугаар гуяных нь дотор талд дүрээстэй байгаа том хутга хачин сайхан нэмэр болж байсан биз. “Билгээ, миний дүү биш ээ, миний хүү яаж байгаа чинь энэ вэ? ахыгаа... аавыгаа өршөө” гээд л... Тэр үед миний хөх инээд хүрч бүр тас тас хөхөрч байсан санагдах юм. Ээж ч бас инээж байсан. Бүр өөдөөс харсан гал тогооны өрөөнд олон өдөр тамлуулж үхсэн, авах юмгүй болсон тэр цогцос нь хүртэл босч ирээдсуучихсан онигор ахыг шоолон тачигнатал хөхөрч байсан. Ээж хэтэрхий их инээсэндээ ч тэр цусаар уйлж байсныг нь санадаг юм. Би ээжийгээ баярлуулсан сайн хүү гэж өөрийгөө их л магтаж билээ. Онигор ахыг дараа нь яалаа..., аан тийм л дээ. Тэр үед хамгийн гоё юм болсон шүү дээ. Хайч... хайч... би хайчлахдаа хэчнээн дуртай гээч. Онигор ахын хоёр чих бас л хэрэндээ хатуу байсан шүү. Бас хэлийг нь ч хайчилсан. Хэлээ гаргахгүй болохоор нь улаан нэлий болсон хайчаараа хоёр жавжийг нь хайчилж орхитол хөөрхий онигор ахын үхсэн хүн ч босоод ирж мэдэхээр аврал эрсэн чанга дуу нь гарахгүй болж ухаан алдаж билээ. Тэгэхээр нь би тун тухтайгаар амыг нь нээж байгаад хэлийг нь хайчилж орхисон доо. Тэгсэн чинь онигор ах сэрээд л, уйлаад л... Юу гээд байгаа нь ч мэдэгдэхгүй нэг юм бувтнаад л байсан шүү. Хөөрхий тэгэхэд хэлгүй хүн амь гуйж ямар нэгэн юм ярих гэж оролдох нь энэ дэлхийн бүх алиалагч нараас ч илүү инээдтэй байсан. Дараа нь би түүнийг чимээгүй болгомоор санагдаж өнөөх бөөн цус нөж болсон хэл, чихийг нь давхарлаж байгаад ам руу нь чихсэн. Хөөрхий тэгэхэд л онигор ах үхсэн байх даа. За за, хэн мэдэх вэ дээ. Ухаан алдсан ч юм уу. Ямар ч байсан би тэгэхэд "Онигор ахыг алчихсан” гэдгээ байрныхандаа гайхуулмаар санагдаж тэдэнд итгүүлэхийн тулд толгойг нь үзүүлье гэж шийдсэн. Дайснаа дарсан дархан баатар болмоор санагдаад л...
Нэг л мэдэхэд би олон өдөр уулзаагүй байрныхаа найзууд руу онигор ахын толгойг баруун гартаа сугавчилчихсан гүйж байлаа. Тэр үед хүний толгой ийм л хүнд байдаг юм байх даа гэж гайхаж байсан шүү. Хоёр гар маань чилээд бүр нил хөндүүр болчихсон байж билээ. Жаахан хүүхдийн хувьд том хүний толгойг огголж байхад их хүч гарсан байх л даа. Манай найзууд намайг холоос хараад “Хүүе, Билгээ гараад ирлээ" гээд надруу гүйлдэн ирж гартаа юу барьсаныг минь нэлээд дөхөж ирээд асуусан. Тэгсэнээ намайг хариулж ч амжаагүй байхад бүгдээрээ л муухай хашхиралдаад зугтаацгаасан шүү дээ. Надад тэр нь сайхан санагдаж билээ. Өмнө нь дандаа л бусад хүүхэд намайг айлгаж байсан бол би анх удаа бүгдийг нь нэгэнзэрэг айлгасан нь тэр. Ха ха ха... ёо ёо, энэ бүгдийг бодсон чинь бүр элэг хөших нь гээч. Инээдтэй юм. Би онигор ахын толгойг байрны өмнөх цэцэрлэгийн сандал дээр тавьчихаад түүнтэй үг солин сууж байтал баахан цагдаа нар хүрч ирээд намайг аваад явсан. Би явахдаа хөөрхий онигор ахын толгойг их өрөвдөж билээ. Мэдээж өрөвдсөн хамгийн том шалтгаан нь ямар ч гар хөлгүй бас биөгүй ердөө л ганцхан толгой чинь хаашаа хөдлөх билээ дээ гэж бодсоноос болсон хэрэг. Уг нь түүнд би хэрэгтэй байсан боловч авч явж чадаагүй. Ха ха ха... хөөрхий дөө, тэр үед нэг ийм л юм бодож байсан. Хүүхэд байж дээ.
...Би уртаар санаа алдаад сандлынхаа түшлэгийг наллаа. Миний сууж байгаа сандлын баруун гар талд байгаа ханын шүүгээний нүүр нь тольтой юм. Тэгээд би тэр толинд өөрийгөө хараад таньсангүй. Гэхдээ яагаад танихгүй байгаагаа муухан ойлгож байв. Энэ танихгүй царай, танихгүй бие бол миний хоёр дахь гэр. Энэ гэрийн нэрийг Ганболд гэдэг юм билээ. Энэ өөдөөс хараад сууж байгаа цагдаа бол Ганболдын найз Лхагваа. Энэ новшийг л тун удахгүй үгүй хийх хэрэгтэй дээ. Тэгэхгүй бол энэ новш надад гай тарьж мэднэ. Миний шинэ гэр эхнэр охин хоёртой. Эхнэрийг нь Мөнхсайхан гэдэг, харин охиныг нь ... охиных нь нэрийг мэдэж амжаагүй юм байна. Тэр эхнэр, охин хоёрыг нь ч гэсэн цааш нь харуулахгүй бол надад гай тарина. Ялангуяа тэр охин. За за энэ ч яахав миний тухай тун сайн мэдэж бүх өнгөрсөн амьдралын минь тухай тоочсон энэ материалыг цааш нь уншъя. Би ингэж шийдээд сэжиггэн н.Билгээтэй холбоотой баримтууд гэсэн толгойтой материалыг цааш нь уншлаа.
...н.Билгээд нэг ч хариуцагч байгаагүй. Тэрээр эмч харгалзагч нарын хяналтан доор сэтгэцийн эмнэлэгт удтал байсны эцэст ОХУ-ын сэтгэцийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн хамт хойд хөршийг зориод сураг алдарсан. “Хэ хэ хэ... Намайг ч уг нь янзын сайхан үнэн бичиж дээ. Заяахав цааш нь уншъя л даа. Тун сонирхолтой байна” хэмээн би тэсгэлгүй хэлтэл түрүүнээс хойш миний өөдөөс харан үүдэн хоймрын зайтай сууж байгаа Лхагваагийн нүд эрээнээрээ эргэлдэж надаас юу асуухаа мэдэхгүй хамаг үг нь аман дээр нь бөөгнөрчихөө юу гэлтэй харагдаж байлаа. Би түүнийг нь харсан ч хараагүй юм шиг царайлаад өмнөхөө үргэлжпүүлэн уншлаа. Гэхдээ дахиж амандаа үглэхгүй байхаар шийдэв. Мэдээж үглээд байвал энэ Лхагваа гэгч новшийн хардалтыг нь улам л нэмэгдүүлэх биз. Миний бие цаасан дээр компьютерээр шивж бэлтгэсэн өөрийнхөө тухай материалыг нэгд нэгэнгүй уншиж байхдаа л таатай байв.
“Олон жил өнгөрсний эцэст арван гурван настай байхдаа ОХУ-ын сэтгэцийн эмнэлгийн ажилтнуудтай хамт явсан хүүхэд Монголдоо эргэж иржээ. Тэрээр чухам яг хэзээ ирсэн, яаж тэрхүү ОХУ-ын эмнэлгээс оргож чадсан тухай төдийлөн сайн мэдэгдэхгүй байгаа. Ямартай ч бага байхдаа хойд эцгээ хөнөөсөн тэр байраа эргүүлэн худалдаж авсан байсан. Өөртөө хуурамч паспорт үйлдэж авсан н.Билгээ нь хоёр улсын хооронд чамгүй сайн наймаа хийж хоёрхон жилийн дотор санхүүгийн хувьд овоо суурьтай болсон. н.Билгээ нь магадгүй бага байхдаа хүний аминд хүрч байсан тэр байрандаа амьдрах болсоноор багын явдалдаа цочирдон дахин аллага үйлдэж эхэлсэн байж болох. Ямартай ч тэрээр арван гурван хүний аминд хүрсэнээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тэгэхдээ бүр ихэнхийнх нь толгойг огтолсон. Тэрээр яах аргагүй засрашгүй сэтгэцийн өвчтэй, гаж донтой алуурчин юм.
Хул гайлагдсан даргын охиныг алаагүй нуусан гэж мэдүүлэг өгсөн ч түүнийгээ хаа байгаагаа өөрөө санахгүй байна гэж хэлсэн”
Би өөрөө өөрийнхөө тухай бичсэн энэхүү хэсгийг уншаад өөрийгөө илүү сайн таних шиг болох нь тэр. Би чухам л бүхнийг санаж эхлэх шиг боллоо. Түрүүхэн л орон гаран болж самуурч байсан оюун ухаан маань одоо л цэгцэрч байгаа мэт санагдана. Энэ үед би миний өмнө над руу хараад сууж байгаа Лхагваадямар нэгэн юм хэлэх ёстойгоо ухаарлаа.
-Лхагваа хөгшөөн, тэгэхээр ийм байна. Би нэлээд олон юм мартсанаа бас тархи толгой маань ядарсанаас болоод хэвийн биш болсоноо ойлголоо. Гэхдээ энэ хэрэгтний материалтай танилцсан нь тун сайн боллоо шүү. Би их олон зүйлийг санах шиг боллоо. Чамд баярлалаа.
-Зүгээр дээ, би чамд санаа зовсондоо л хэрэгтний материалтай дахин танилц гэж хэлсэн юм. Яагаад гэвэл чам дээр удахгүй дарга ирэх болно. Тэрээр одоо болтол зээ охиноо олоогүй байгаа. Түүнийгээ амьд байгаа гэсэн горьдлогоо ч гээгээгүй байгаа. Тийм болохоор л чамайгямар нэгэн юм санаж байг, үгүй ядаж даргад хэлэх үгтэй байг гэсэн дээ ингэлээ.
Би Лхагваагийн ингэж хэлэхийг нь сонсоод удахгүй цагдаагийн газрын дарга энд орж ирэх юм байна гэдгийг ойлголоо. Тэгээд түүнтэй хэрхэн яаж харьцахаа дотроо бодож эхлэв. Үнэн хэрэгтээ би охиныг хаана нууснаа санаж байгаа ч чухам яагаад намайг санаж байж мэднэ гэж горьдоод байгаа тухай нь ойлгосонгүй. Би одоо өөр хүн болсон. Хуучин гэрээ орхиж шинэ гэрт нүүж ирсэн. Магадгүй Ганболд миний араас чамгүй сайн шиншилж байсан болохоор охиныг нь нуусан газрыг олсон байж мэднэ гэж санаад байгаа юм болов уу? За за, хэн мэдлээ. Ямартай ч тэр даргатай танилцаж авъя даа. Бас тэр охиныг нь хаана байгааг хэлээд өгчихдөг ч юм билүү? Би дотроо ийнхүү эргэцүүлж байснаа Лхагваа руу хараад хэрэгтэн одоо ямар байдалтай байгаа вэ? гэж асуулаа.
-Тэр нөхөр чамайг өөрийнх нь оюун ухаанд нэвтэрсэнээс хойш ухаан ороогүй л байгаа.
Би Лхагваагийн энэ үгийг нь сонсоод сая л нэг юм хагас дутуу учрыг нь ойлголоо. “Ганболд миний оюун санаанд нэвтэрсэн байх нь...” гэсэн үгс аман дээр гарч ирсэн ч би түүнийгээ хэлсэнгүй үгээ залгиж амжлаа.
Тэгэхээр Ганболд л миний оюун санаанд нэвтэрч охиныг хайсан юм биз дээ. Хэ хэ... одоо бол би Ганболд болсон юм чинь охиныголох ёстой. Тиймээ, би охиныгхаана нууснаа машсайн мэдэж байна. Ганболд охиныг нуусан газрыг олвол маш их нэр хүндийг олох болно. Яг үнэн, яг үнэн... Би Ганболд юм чинь даргын охиныг олох ёстой шүү дээ. Эсвэл тэр охины тухай ганц ч үг хэлэлгүй байж байгаад өөрөө очоод нэгмөсөн бодийг нь хөтөлчихдөг юм билүү? Амьдрал ч сонирхолтой юм даа. Саяхан л цагдаа нараас зугтаж байсан алуурчин байсан бол одоо алуурчны араас хөөцөлдсөн цагдаа болж хувирах гэж. Тийм болохоор охиныг амьд үхсэн хамаагүй олж нэр хүндээ өсгөх сайхан боломжийг эдлэх болох нь дээ.
Энэ үед хаалганы цаана шалан дээр чангаар гишгэлэх хөлийн чимээ гарсанаа сүр сүлд нь буурч яваа хижээлдүү насны хурандаа цолтой хүн өрөөнд орж ирэв. Би түүнийг цагдаагийн газрын дарга гэдгийг төвөггүйхэн ойлголоо. Энэ үед намайг Ганболд биш гэдгийг мэдчих вий гэсэн айдас сэтгэлд төрсөн ч төд удалгүй тайвширч чадав. Би Лхагвааг сууж байсан сандал дээрээсээ огло үсрэн босч ёслоход нь түүнийг нь дуурайж босч ёслолоо.
-За дэслэгч Ганболд. Бие чинь тэнхэрч байна уу?
-Тийм ээ, хурандаа. /Ингэж хэлэхдээ би арайхийж л инээдээ барьж байлаа/
-Нуршаад байх юу байхав дээ, чи намайг яах гэж өөрөө чиний өрөөнд орж ирсэнийг мэдэж байгаа. Охины талаар ямар нэгэн юм санасан болов уу гэж горьдоод л...
-Би таныг ойлгож байна аа. Аз болоход зарим нэг зүйлүүдийг санах шиг болсон.
-Уухайс даа.
-Гэхдээ таны зээ охиныг чинь амьд үхсэн алин болохыг мэдэх юм алга. Ямартай ч хаана нуусныг нь би олох шиг болсон.
-Тийм бол түргэн хөдөлцгөөе, яг одоо гээд өнөөх хурандаа цолтой дарга суудал дээрээсээ годос хийн бослоо. Лхагваа ч надруу гайхан харснаа даргаа босохтой зэрэгцэн огло харайв. Тэр хоёр хоёулаа намайг хөдлөхийг хүлээж байсан болохоор би ч гэсэн яарсан дүр үзүүлэн сандал дээрээсээ өндийлөө. Би даргын машинд өөртэй нь зэрэгцэн суугаад зам заах болж араасЛхагваа, бас арав гаран цагдаагийн зэвсэглэсэн ажилтнууд хоёр машинд чихэж суугаад хөдлөх нь тэр.
Яг одоо би хотын захад байрлах ямар ч эзэнгүй хэдэн шавар байшингууд руу очих замыг заагаад явж байна. Би нэгэнтээ л Ганболдын биед байгаа юм чинь охиныг нуусан газраа зааж өгөхөд гэмгүй.
...Би бол Ганболд, би бол Ганболд...
Би өнөөх зүүднийхээ ертөнцдөө тарчилж зүүднээсээ сэрэхийг хүсч өөрөө өөртэйгөө тэмцэж байхдаа амандаа ийн үглэж байлаа. Өнөөх дөрвөн мөчгүй хэвлээрээ мөлхөж ирсэн нохой хэдийнэ амьсгал хураасныг би мэдэж байв. Гэхдээ миний санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл бол аврал эрэн уйлсаар байгаа эхнэр хоёр минь. Би “Энэ бол ердөө л зүүд” гэж мэдэж байгаа хэрнээ сэрж чадахгүй тарчилж зүүднийхзэ ертонцдөө эсвэл бодит ертөнцдөө алин байх нь хамаа байхгүй зөвхөн эхнэр охин хоёроо л аврахсан гэхээс байж ядаж байна. БУРХАН МИНЬ НАДАД ТУСЛААЧ ДЭЭ НАМАЙГ СЭРЭЭГЭЭЧ...
...Би хотын захад байрлах нэгэн эзэнгүй шавар тагзны өмнө цагдаагийн газрын даргыг бас Лхагвааг бусад ажилчдынх нь хамт авчирлаа. “Энэ байрны л зооринд байгаа юм шиг байна” гэж намайг хэлэхэд цагдаагийн ажилтнууд буугаа бэлдсээр дотогшоо нэвтэрцгээв. Би тэднийг даган байшин руу орж байхдаа охиныг үхсэн ч байж мэднэ хэмээн бодож байлаа. Учир нь түүнийг ганцааранг нь энэ харанхуй зооринд хэд хонуулж байгаагаа мэдэхээ байчихсан хэрэг. Цагдаад баригдаж дараа нь ухаан балартаж хамаг юм орвонгоороо эргэсний эцэст би эргэж ухаан орохдоо өөр хүний биед шилжсэн байсан. Энэ хугацаанд хэд хоног өнгөрснийг би мэдэхгүй байна. “Новшийн цагдаа нар намайг хүчээр ухаан алдуулан миний оюун ухаанднэвтэрснээр чухам юм болсон юм бол оо, Ганболдын оюун ухаан үхчихсэн нь энэ үү?” хэмээн би янз бүрийн юм бодож явсанаа “Иш охин минь” гэх цагдаагийн даргын дуу алдах чимээнээр бодлоосоо цочин сэрлээ. Өвгөрч буй цагдаагийн даргын цурхиртал уйлан “ийм ч юм харах гэж дээ” гэхийг сонсоод би өнөөх охиныг тэсэлгүй үхэж дээ хэмээн таамаглав. Би урьд өмнө өөрийнхөө гараар охиныг чирж оруулж байсан зоорь луугаа дахин орохдоо үгээр илэрхийлжболомгүй нэгтийм сэтгэлийн ханамж авч байгаагаа мэдэрлээ. Магадгүй ингэж ханамж авсан шалтгаан нь би охины нэг нүдийг шарж орхисноо гэнэт санасанаас болсон байж ч болох. Басхүү түүнийг идэх юм гуйхаар нь өмнө нь аквариумтай загас тавиад “үүнийг ид” гэж байснаа саналаа.
Охины амьгүй болсон цогцсыг өвгөн дарга энгэртээ тэврээд эхэр татан уйлсаар байна. Түүний өмнө байсан аквариумтай загаснууд ч бас үхчихэж. "Охин загас идээгүй юм байна, уг нь амттайсан” хэмээн бодсоор би Лхагваагийн хажууд зэрэгцэн ирлээ. Тэрээр намайгхажуудаа зогсож байгааг мэдсэнээ “Адгийн яргачин юм даа, үхэж байвал таарна” хэмээн маш ихээр занасан байдалтайгаар шивнэн хэлэхийг сонсоод би цочирдсондоо золтой л буцаад гараад гүйчихсэнгүй. Үнэн хэрэгтээ Лхагваа намайг л занаж байгаа ч намайг найзынх нь дотор орчихсон өөрийнх нь хажууд зэрэгцэн зогсож байгааг яахан мэдэх билээ. Миний хувьд бол Ганболдын биед тийм ч амар дасахгүй үе үе айж цочирдож байгаа нь л Лхагваад сэжиг төрүүлж мэднэ.
Хэргийн газар дээр шинжээчдийн баг хүрэлцэн ирээд баахан хэмжээс, зураг авч байснаа дууссан бололтой багаж хэрэгслээ хурааж зоориноос гарцгаалаа. Ингээд нэг их удалгүй түргэний хоёр ч машин шавар балгасны өмнө дохиогоо хангинуулан ирж зогсоод охины шарилыг ачих нь тэр. Өвгөн даргын зүрхээр хатгуулж ухаан нь балартсан болохоор түүнийг ч бас түргэнийхэн машиндаа суулгаж шүүх эмнэлэг рүү хурдлав. Лхагваа бас бусад цагдаа нар ирсэн шигээ хоёр машиндаа хуваагдан сууж хэсэг рүүгээ хөдөлцгөөлөө. Хүнбүр л тэр Билгээ гэдэг адгийн яргачныг хурдхан шиг цаазлах хэрэгтэй хэмээн амандаа үглэж хөмсөгөө зангидан ярвайн сууцгаасан харагдана. Үүнийг сонсоод миний хөх инээд хүрч байсан ч дотроо жаахан айж байлаа. Ямартай ч энэ машинд суусан цагдаа нарын ярианаас үзэхэд Билгээ гэсэн нэрийг зүүсэн биеийг арай өөрөөр хэлбэл миний хуучин биеийг алах нь тодорхой болжээ. Ингээд надад өөрөө өөрийнхөө биеийг үхэж байгааг харах ховорхон хувь завшаан тохиолдож байгаа бололтой.
Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд өнөөх Лхагваагийн яриад байсан Чулуунбаатар гэгч хижээлдүү насны эр миний өрөөнд суугаад намайг хүлээж байлаа. Түүний яах гэж энд ирсэнийг нь би бараг л мэдэж байв. Миний тэрхүү таамаг зөв гэдэг нь тун удалгүй батлагдах нь тэр ээ.
-Чи бид хоёрын судалгаа цаг хугацааны хувьд жаахан хоцорсоноос биш амжилтанд хүрч дээ тийм үү?
Би Чулуунбаатар эмчийн энэ асуултанд хариулах шаардлагагүй гэж үзээд зүгээр л толгой сэгсрэв.
-Ганболд минь, би найзынхаа зээ охиныг үхсэнд үнэн сэтгэлээсээ харамсаж байгаа ч өөрийнхөө хийсэн “Оюун ухаанд шилжих оролдого”-ыг бодит амьдрал дээр үр дүнгээ өгсөнд хязгааргүй их байрлаж байна.
-Би таныг ойлгож байна аа.
-Би чамтай энэ талаар л ярилцах гэж ирлээ. Чи тэр адгийн алуурчны оюун санааны ертөнцөд хэдэн цагийн турш амьдарсан. Өөрөөр хэлбэл чиний тархины мэдэрсэн маш олон зүйлүүд чиний одоогийн энэ оюун ухаанд байна. Чиний оюун ухаан бол тээвэрлэгч. Энэ тээвэрлэгч оюун ухааныг би өөр олон зүйлд сатаараад байлгүйгээр шууд л эрсэнээ олдог байх тийм боломжийг бүрдүүлэхийг хүсч байна. Тиймээс л би энд сууж байна.
-Наадах чинь юу гэсэн үг вэ? би нэг л сайн ойлгосонгүй. Намайг арай...
-Тийм ээ, чи дахиад түүний оюун ухаанд нэвтрэх хэрэгтэйбайна. Чамайг тэнд нэвтрэх үеэр чинь би бусдын оюун ухааны ертөнцөд байгаа чиний тархинд явсан зорилгыг чинь сануулах оролдлого хийх болно. Би энэ аргаа ерөнхийдөө болно гэж үзэж байгаа. Хэрвээ чамайг бусдын оюун ухаанд тэнүүчилж байгааг чинь би эндээс чиний тархинд дамжуулж чадвал чиний нөгөө эхнэрийнхээ нэрийг хүртэл мартчихлаа энэ тэр гээд байсан бүх асуудал байхгүй болно гэсэн үг. Ямар вэ дээ? Чи хүн төрөлхтний энэ бодит дэвшилд хувь нэмрээ оруулсан анхны хүн болох сайхан боломжоо алдахгүй юм байгаа биз дээ?
Би Чулуунбаатар эмчийн энэ тулгасан асуултанд шуудхан хариулчихаж чадсангүй. Энэ эмч намайг Ганболдын биед шилжиж ирсэнийг мэдчихээд буцаах санаатай байгаа юм биш биз дээ. Эд нар намайг сэжиглээд байж болохгүй хэрвээ тийм бол би энийг зөвшөөрөхгүй. Бэлээхэн сайхан нэр хүндтэй, тогтсон амьдралтай энэ биеэс би юу боллоо гэж явах вэ дээ. Аягүй бол энэ мэдрэл өвгөний ятгалгаар тэр туршилтанд нь оролцвол би өнөөх цаазын тавцан хүлээж байгаа биерүүгээ буцаад оччихож магадгүй юм.
-Алив Ганболд оо, чи чинь яагаад таг болчихов оо. Арай эргэлзээд байгаа юм биш биз дээ. Энэ бол дэлхийн бүх хүн төрөлхтний дэвшил, чи ойлгож байна уу?
Өнөөх бусдын оюун ухаанд нэвтрэх аргыг сэдсэн Чулуунбаатар эмч өөрөөрөө олзуурхаад бүр байж суух газраа олж ядаж байх нь тэр. Би түүнд “Уучлаарай, эмч ээ. Би дахин таны туршилтанд оролцохгүй. Та надад энэ саналаа дахин битгий тавиарай. Би тайван баймаар байна” гэж хэллээ.
Чулуунбаатар эмч юу ч хэлж чадахгүй надруу гайхсан харцаар хараад таг бопчихов. Би дахиж түүн рүү харсан ч үгүй ширээнийхээ ард очиж суугаад өөрийнхөө ажпын шүүгээтэй нарийн сайхан танилцаж байгаад салхинд гарахаар завдан өндийлөө. Энэ үед өнөөх эмч өвгөн /эмч гэхээсээ илүү эрдэмтэн ч гэжхэлэх ёстой юм уу хэн мэдэхэв/ гайхсан байдалтай суусаар байв. Энэ этгээд намайг бусдын биед авчирсан ачтан гэдгийг би хамгийн сайн мэдэж авсан болохоор түүнд баярлахаасааилүүтэйгээр түүнээс болгоомжилж байлаа. Тэр намайг шинэ амьдралд хөтөлж ирсэн юм чинь буцааж бас чадна гэдэг нь ойлгомжтой. Магадгүй яг одоо энэ эмч намайг мэдчихээд өөрийнхөө гаргасан байж мэдэх алдаанд итгэж ядан байгаа юм биш биз???
Би ийнхүү болгомжлон бодсоор түүнтэй ганц ч үг солилгүй хажуугаар нь алхалсаар өрөөнөөс гарав. Энэ үедээ би энэ эмч өвгөнийг хурдхан шиг цааш нь харуулах хэрэгтэй гэдгээ ойлголоо.
Намайг өрөөнөөс гарах агшинд Лхагваа надруу дохисоор дөхөж ирээд “Чука эмч юу гэж байна” хэмээн асуулаа.
-Аан, нэг их онц юм ярьсангүй.
-Чиний бие зүгээр биз?
-Хачин сайн байна.
-Анд минь чи их хурдан өөрчлөгдөж байна шүү. Чи яагаад даргад хэлэхээсээ өмнө надад охиныг олсон тухайгаа хэлээгүй юм бэ?
-Юу л даа, Лхагваа. Зүгээр л гэнэт санасан нь тэр. За за одоо хоёулаа энэ тухай ярилцахаа больё оо. Дэмий юманд ач холбогдол өгөөд яахав. Одоо бүх зүйл өнгөрсөн.
-Яагаад дэмий юм гэж?
-За за, би одоо чамтай элдэв юм ярилцах хүсэл алга. Би салхинд гармаар байна.
Би Лхагваад ингэж хэлээд түүнийг ямар нэгэн хариу үг хэлэхээс нь өмнө амжиж холдлоо. Магадгүй Лхагвааг миний араас дагаад явах байх гэж санаж байтал харин ч тэгсэнгүй миний өрөө рүү зөрөөд орох нь тэр. Гэнэт л миний тархиар татуулаад явчих шиг болж би яг доороо зогтуслаа. Өрөөнд өнөөх хөсрийн өвгөн эмч үлдсэн шүү дээ. Аягүй бол Чука эмч, Лхагваа хоёр намайг мэдчихээд миний талаар ярилцаж, намайг яах тухайгаа санал солилцож байгаа юм биш биз дээ гэсэн бодол намайг маш ихээр тавгүйтүүллээ. Тун дажгүй орчин нөхцөлтэй боломжийн сайхан шинэ гэрээсээ би тийм ч амар хөөгдчихмөөргүй байгаа болохоор өрөөнийхөө зүг сэмхэнбуцаж алхав. Тэгээд хаалганд тулж очмогцоо чихээ хаалганд наан чагналаа.
...-Чулуунбаатар эмч ээ, танд л гэж хэлэхэд Ганболд үнэхээр хачин авир араншинтай болчихоод байна. Нэг үгээр хэлбэл урьдын Ганболд биш болчихсон байна.
-Чи яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?
-Эхнэр хүүхэддээ урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй тийм хачин ширүүн авир гаргаад мэдээжийн юмыг хүртэл санахгүй байгаа юм шиг байх юм. Бас тэгээд түүнийг бүр шал өөр хүн байна гэдгийг би хачин сайн мэдэрч байна.
-Дүү минь дээ, чи найздаа санаа зовж байгаад чинь би баярлаж байна аа. Гэхдээ арай л хэтрүүлээд байх шиг санагдах юм. Ингэхэд байна аа, Лхагваа чи цаадахыгаа миний хийх гэж байгаа дараачийн туршилтанд оролцуулах талаар ятгаж өгч туслаач.
-Чука ахаа, та чины одоо юу яриад байгаа юм бэ? Би найздаа тохиолдоод байгаа асуудлыг шийдэж өгмөөр байна. Түүнд ямар нэгэн юм тохиолдоод байгааг би маш ихээр мэдэрч байна, ойлгож байна уу? Та тэгэхэд тэмээ гэхээр өөдөөс ямаа яриад байна шүү дээ. Ганболд нэг л өөр хүн болчихож. Энэ бүхэн таны хийсэн оюун ухааны сэлгээнээс л болсон хэрэг шүү дээ. Би түүнийг алуурчны оюун ухаанаар тэнүүчлээд ирснээс хойш танихгүй байна.
-Байзаарай чи түүнийг биш оронд нь өөр хэн нэгнийг магадгүй алуурчныг ирсэн гэж хэлэх гээд байна уу?
-Магадгүй. Харин ч нэг загатнасан газар маажчихлаа. Та л үүнийг хамгийн сайн мэдэж байгаа. Ийм зүйл байж болох уу? та надад хэл дээ. Ганболдын оюун ухаан эхэндээ ямар ч хяналтгүй болчихсон юм шиг энд тэнд үчсээд л байсан. Ёстой л нөгөө орон гаран гэмээр. Тэгсэнээ дараа нь бүр орон гаран нь ч алга болоод огт өөр хүн болж эхэлсэн. Өнгөн дээрээ тэгтлээ их ажиглагдаагүй ч би маш сайн мэдэрсэн. Түүний нүд нь харсаар байтал өөр болж эхэлсэн. Та ойлгож байна уу, эхнэр охин хоёр нь ч түүнээс дайжаад ээжийнх рүүгээ явчихсан. Энэ бүхэн ердөө л хэдхэн хоногийн дотор болж өнгөрлөө шүү дээ. Энэасуудлыг их нухацтайгаар авч үзэх хэрэгтэй.
-Чулуунбаатар эмчээ тачинь яагаад дуугаа хураачихав аа? Миний ойлгосноор тийм магадлал байгаа юм байна тийм үү?
-Лхагваа чи аан гээч? Би үүнийг шалгах болно. Надад хэлсэн энэ бүхнээ өөр хэнд ч хэлж болохгүй. Ялангуяа Ганболдод өөрт нь, сдоохондоо. Ойлгов уу?
-Ойлголоо. Би Ганболдын эхнэр охин хоёрыг анхааралдаа байлгажбайхболно.ТэднийгГанболдяагаадчюмзаналхийлээд байгаа. Энэ нь түүнийг өөр хүн болсон гэх хардлага үүсгэсэн нэг том шалтгаан.
-Тэг дээ дүү минь. Би судалж үзээд тун удахгүй чамтай өөрөө уулзах болно. Баяртай.
-Баяртай.
Би тэдний ийнхүү ярилцахыг сонсоод Чулуунбаатар эмчийг гарч ирэхээс өмнө хурдхан шиг 00-ын өрөөнд орж амжлаа. Би одоо яах ёстойгоо маш сайн мэдэж авлаа. Чулуунбаатар эмчлйг өнөөдөртөө багтаагаад гүйцээх хэрэгтэй юм байна. Энэ эмчийг үгүй хийчихвэл хэн ч намайг энэ шинэхэн гэрээс минь хөөж чадахгүй.
Би ингэж бодоод 00-ын өрөөнөөс гарч шуудхан шатаар уруудаж Чулуунбаатар эмчийг олж харлаа. Би түүний араас сэмхэн дагаж эхлэв. Эмч өвгөнийг таксигаар нэлээдгүй дагаж явсны эцэст түүнийг 13-р хорооллын нэгэн орон сууцанд амьдардгийг нь мэдэж аваад шөнө эргэж ирэхээр шийдлээ. Гэрийнх нь утсыг тэр ч бүү хэл ач хүүтэйгээ хоёулхнаа амьдардгийг нь ч мэдэж авав. Энэ бүгдийг дэндүү амархан олж мэдсэндээ жаахан гайхаж нэг л итгэмээргүй юм шиг санагдаж байсан ч сэтгэлдээ өнөө шөнийн болох үйл явдлыг төсөөлөөд хачин ихээр хөөрөөд явчих нь тэр. Өвгөнийг чухам яаж зүйл дуусгахаа би өөрөө ч мэдэлгүйгээр бараг л шийдчихэж. Ерөөсөө л нарийхан мяндсан утсаар хоолойг нь боочихвол дуу шуу ч гарахгүй чимээ шуугиан багатайхан шиг бүх юм жин тан болох болно....Би хөглөрч ундуй сундуй болсон гэрийнхээ орон дээр хэвтсээр шөнө болохыг тайван хүлээж байлаа. Юун түрүүн өвгөнийг л ямар ч алдаагүйгээр цэвэрхэн дуусгачихвал миний шинэ амьдралын цаашдын зам дардан байх нь дамжиггүй. Надад бодитоор заналхийлж байгаа хүн бол яалт ч үгүй Чулуунбаатар эмч шүү дээ.



Top
   
PostPosted: Oct.16.15 7:18 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
...Гадаа харуй бүрий болж эхэллээ. Яагаад ч юм гэнэт л сэтгэл тавгүйтэж хамаг биеийг минь нэг хачин жигтэй айдас эзэмдэж эхлэх нь тэр. Хоёр өрөө байрны бүх гэрэл унтраалттай байгаа бөгөөд хамаг юм зэвхий даагаад нэг л зэврүүн. Удалгүй гал тогооны өрөөнөөс хэн нэгэн эмэгтэй хүний бачимдан амьсгаадах чимээ гарлаа. Хамаг бие агзас хийж “Энэ чинь хэн билээ?...” гэсэн бодол толгойд зурсхийн төрөх үед аяга таваг харших тодхон чимээ сонсогдож өнөөх эмэгтэй хүн хачин муухай хоолойгоор тачигнуулан инээх нь тэр. Инээд тэгсгээд намжсангүй харин ч бүр үргэлжлэн сонсоглсоор байснаа намайг өөрийн эрхгүй чихээ таглахад таг чимээгүй болчих нь тэр. Хамаг бие минь салганан чичирхийлж хоёр гараараа чихээ тагласан чигтээ “Намайг тайван байлгаад өгөөч” хэмээн хашхирахыг хүссэн ч миний амнаас дөнгөж нэгэн бүгдхэн авиа л гарав.
Би чих тавин чагналаа... Өнөөх эмэгтэй тэндээ байна уу үгүй юу гэсэн бодол толгойд эргэлдэж очиж үзэхийг хүссэн хэдий ч бие минь бүр хөшиж орхижээ. Гэтэл энэ үед өнөөх эмэгтэй гэнэт эхэр татан уйлж “Билгээ ээ, миний хүү...” хэмээн тасалдсан хоолойгоор дуудлаа. Билгээ... миний хүү ээждээ ир. Билгээ...
“Ээж байна” гэсэн бодол тол гойд орж ирсэн ч би байрнаасаа хөдөлсөгүй.
-Билгээ ээ, миний хүү хүрээд ир. Ээждээ ир, өлсөж байгаа биз дээ. Ээжийнхээ махнаас ид. Нааш ир, ээж нь чамд зөндөө мах бэлдсээн. Энийг хараач, үр минь чи баярлана даа... Билгээ....
Үүнийгсонсоод надад нялцгай түүхий, цэлцэгнэсэн нойтонулаан мах төсөөлөгдөж огиудас хүрэх шиг болов. Урьд өмнө ийм зүйл тохиолдож байсан ч энэ удаад би айснаасаа болоод үнхэлцэг хагарах нь. Бүр яахаа мэдэхгүй барьц алдан сандарч хаашаа ч хамаагүй зугтмаар байна.
“Билгээ ээ, чи ирэхгүй юу” гэсэн дуу хахир ширүүн болж ирлээ.
"Хурдан ирээд цуслахгүй юу хийгээд байна, Билгээ...”
Би ямар ч хөдөлгөөн хийлгүй буйдан дээр суусаар байтал удалгүй гал тогооны өрөөнөөс өнөөх этгээд биеэ дааж ядан чирсээр наашаа уухичин мөлхөх нь сонсогдов. Чимээ улам бүр ойртсоор төд удалгүй том өрөөний хаалгыг нэгэн үхээнц цэлдэн хөх өнгөтэй гар түлхэн нээлээ. Мөлхсөөр орж ирэх өнөөх үхээнц этгээд миний суусаар байгаа буйдан руу зүглэж буй хэрнээ нүд нь огт өөр тийш харж байгаа нь сарны гэрэлд тодхон үзэгдэнэ. Хуниралдсан үрчгэрдүү хар нөмрөг, биенээс нь урт ширэлдсэн хар үс, үхдэл гэдгийг нь баталсан цэлдэн хөх царай, ямар ч амьгүй харанхуй ангалыг санагдуулам өтгөн хар нүд бүхий уг этгээд надруу ойртох тусам миний зүрх амаар гарах нь уу гэмээр болж дотор харанхуйлав. Уг этгээд мөлхсөөр надаас дөнгөж хоёр алхмын зайд ирээд зогтуслаа. Би ямар ч авиа гаргаж чадахгүй зүгээр л ажиглахаас өөр шидгүй суусаар. Өнөөх ширэлдсэн урт хар гэзэгтэй этгээд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байснйа гэнэт биеийнхээ аль нэгэн хэсгийг шалхийтэл долоож эхлэх нь тэр. Үнэндээ яг яагаад байгааг нь нэрлэж чадахгүй боловч долоогоод л байгаа бололтой. Гэнэт л “Ээж ээ, та юу хийгээд байгаа юм бэ?” гэсэн үгс амнаас урсаад гарчихав. Ямар ч үг хэлж чадахгүй байсан би ямар учраас яагаад ингэж хэлсэнээ ч ойлгосонгүй. Гэтэл өнөөх этгээд боль гэсэн юм шиг долоохоо зогсоолоо. Тэгсэнээ алган дээрээ нэг зүйл тавьсанаа над руу сарвайх нь тэр. Тэр нь чухам юу вэ гэдгийг нь би ойлгосонгүй. Зүгээр л толгой эргэн манарч хамаг бие минь салганан чичирхийлнэ.
“Май, энэ хэл нь..гэсэн сөөнгө хоолойг сонсоод би өөрийн эрхгүй өнөөх надруу сарвайгаад байгаа алган дээрх зүйл рүү анхаарлаа төвлөрүүллээ. Хагас төө хэрийн улаанөнгөтэй хүний хэл гэмээр эд аж.
"Май, аваач, цуслаач...”
Би өнөөх хэлийг тосон авах гэсэн юм шиг гараа дээш өргөж эхэлсэнээ бас л хөшиж орхив. Гэтэл энэ үед миний харц бас нэгэн өөр аймшигтай зүйлийг олж харах нь тэр. Толгойгүй эрэгтэй хүний бие хаалганы хажууд надруу чиглээд явган суучихсан байна.
“Новш гэж даанч дээ, энэ бас юу вэ..хэмээн бодох агшинд өнөөх над руу хэл сарвайсаар байгаа этгээд хэржигнэсэн хоолойгоор инээснээ “Чи толгойг нь яасан юм бэ?” гэх нь тэр.
Больж үз, та нар надаас зайлаад өг. Ер нь юу хүсээ вэ? хэмээн би хамаг л хүчээ шавхан байж дөнгөж л шивнэх төдий хэллээ. Гэтэл энэ үед өнөөх толгойгүй эр өндийж ирээд надруу дөхөх нь тэр.
-Билгээ, миний хүү ид. Энийг ид, цадатлаа ид. Би чамд мах өгч байна идээч чи.
Миний хамаг бие бүр усан хулгана болтлоо хөлөрч салганан чичирхийлж байлаа. Энэ хоёроос яаж салах вэ? гэсэн бодол барьц алдан сандарчихаад байгаа оюун ухааны минь хаа нэгтээ бүр түүрхэн төрөх шиг.
-Чи тэднийг ал. Онигорыг алсан шигээ бүгдийг нь ал.
-Ойлголоо, ойлголоо, ойлголоо хэмээн бархирсаар би хамаг л байдаг тэнхээгээрээ цементэн ханыг гурвантаа мөргөн байж сая нэг ухаан балартан өнөөх хоёроос саллаа.
...Би амьд байна, би амьд байна. Би үүнийг зүүдний харанхуй ертөнц гэдгийг мэдэж байгаа ч чухам эндээс л би амьсгалах агаараа олж зүрхнийхээ цохилтыг мэдрэх шиг. Би үнэндээ хаана ч байхгүй. Гэхдээ бүр мөсөн үхчихээгүй. Би энд байна, би зүүдний ертөнцөд байна. Намайг Ганболд гэдэг. Энд эргэн тойронд маань хэн ч алга. Гагцхүү эхнэр охин хоёр маань л надаас аврал эрэн уйлсан тэрхүү чимээ. Өөр амьд юмс байгаагийн шинж тэмдэг өчүүхэн ч алга. Хэрвээ энэ чимээ байхгүй байсан бол би өөрийгөө үхсэн гэдэгтээ итгэхсэн. Гэтэл тийм биш юм. Бие минь хөдөлж чадахгүй тэр л хэвээрээ. Ернь тэгээд хөдлөөд ч яах юм билээ. Хараал идсэн ертөнцийг би бүхлээр нь үзэн ядаж байна. Би би биш болсон. Бие минь өөр хүнийх болсон. Надад эндээс сэрэх арга алга. Уг нь одоо сэрүүн байгаа ч дахин нэг сэрэх хэрэгтэй гэдгээ мэдэж байна. Би сэрмээр байна. Бурхан минь надад туслаач, намайг сэрээгээч. Би чинь хорхойд хоргүй амьдарч ирсэн хүн шүү дээ. Байз огтхон ч хөдөлж чадахгүй хөшингө байдалтай байсан гар хуруунууд минь хөдлөх шиг...
...Би буйдан дээрээ ухаан орлоо. Өнөөх түрүүний намайг ээрээд байсан этгээдүүд алга. Толгой дүйнгэтэж хамраас цус гарчээ. Янз нь хана руу хүчтэй мөргөснөөс болсон байх. Одоо бол миний цаг. Чулуунбаатар эмчтэй зугаацах цаг ирлээ. Өнгөрсөн баларсан үеийн сүнс сүүдрүүд надаас зайлсангүй. Хэдийгээр би өөр хүн болчихоод байгаа ч гэлээ тэд намайг таньсаар байна гэж үү? За за, хэн мэдэхэв дээ. Хэн нэгнийг үгүй хийгээд толгойг нь чирээд ирэхээр тэд нар тайвширчихдаг юм чинь. Одоо бол ямартай ч өөрийнхөө бодит байдлаа бат найдвартай хамгаалахын тулд Чулуунбаатар эмчийг дуусгая. Дараачийнх нь мэдээж Ганболд, тэгээд сүүлд нь Мөнхсайхан түүний охин хоёр энэ ертөнцөөс зайлах болно.
Шөнө дунд болсон болохоор гудамжинд ямар ч хүн алга. Басхүү чимээ авиа ч байхгүй байна. Аз болж машин тэрэгнүүд ч цөөрчихсөн эсвэл бүр юу ч байхгүй болчихсон юм уу гэмээр аж. Хотын гудамж дэндүү тайван байна. Би алхсаар Чулуунбаатар эмчийнгэрийнойролцооирлээ. Бихалаасандаанарийнмяндсан утас бас хутга авч яваа. Мэдээж энэ бол миний хөдөлмөрийн багаж зэвсэг. Чука эмч минь, Чука эмч минь яана даа одоо. Азгүй байна даа өвгөн минь. Нээлт хийсэн гээд баясаад байгаа хоногийн чинь тоо ингээд өнөөдрөөр гүйцэж байна. Таны нээлт таныг өөрийг чинь хорлох болно.
Би эмчийн гэрийн үүдэнд ирээд хэсэг хугацаанд чих тавин чимээ чагнаад сэжигтэй зүйл мэдэгдээгүй болохоор түгжээг нээхээр шийдлээ. Нарийн үзүүртэй хоёр төмрийнтусламжтайгаар хаалгыг тэр дор нь нээчихлээ. Босгыг нь сэмхэн давж орохдоо хамгийн сайн хэрэглэж заншсан балиусаа атгахаа мартсангүй. Хаалгыг аяархан хааж түгжээд дахин чимээ чагнав. Бүх гэрэл унтраалттай болохоор байран доторх юмс дөнгөж л бүдэг бадаг харагдана. Миний зогсож байгаа газрын хажууд галын өрөө байрлах бөгөөд түүнийг өнгөрөөд цааш явахад зочдын том өрөө тэгээд хоёрын зэрэг жижиг өрөө тааралдах аж. Том өрөөнд хэн ч байсангүй, харин жижиг өрөөнд ороход хөнжлөөр биеэ хучаад буруу хараад хэвтчихсэн хижээлдүү эр жигдхэн хурхирч байх нь тэр. Энэ хүн бол яалт ч үгүй Чулуунбаатар эмч мөн гэж таниад түүнийг хороохсон гэхээс хамаг бие хөлөрч хөөрөн догдолж эхлэв. Гэхдээ яарч болохгүй гэдгээ би сайн мэдэж байлаа. Нөгөө жижиг өрөөг шалгаж үзэх хэрэгтэй. Чулуунбаатар эмчийн ач хүү нь бас байх ёстой.
Би ямар ч чимээ гаргалгүй муур аятай гэтсээр хажуугийн жижиг өрөөнд ороход нэгэн бадриун биетэй залуу хөнжпөөр биеэ хагас хучаад унтаж байх нь тэр. Сарны сүүмгэр гэрэлд царай нь тодхон харагдах тэр эр нэг л таньдаг ч хүн шиг санагдахуйд гайхсаар дахин сайтар ажиглавал Лхагваа болохыг мэдэв. Би "Энэ новш л дутаж гэнэ. Яах гэж энд ирсэн юм бол оо” гэж бодсоноо хоёуланг нь үгүй хийх сайхан боломж байна гээд баясаад ирлээ. Тийм ээ, Лхагваагийн энд ирж хоносон шалтгаан нь мэдээж Чулуунбаатар эмчийн дуудсанаас болсон бөгөөд магадгүй энэ хоёр намайг яах тухай зөвшилцсөн байж болох юм. Миний тухай мэдчихээд яасхийж нэг юм гаргасан алдаагаа залруулах тухай хуралдсан биз. Аягүй бол маргааш өглөө гэхэд намайгхүчээр баривчлаад миний шинэ амьдралыг үгүй хийх байсан. Муу новшнуудыг ээ. За байз энэ хоёрын хэнээс нь эхлэх билээ. Хэ хэ, бодоод байх юу байх вэ, мэдээж Лхагвааг л эхэлж нухдаг хэрэг. Хэрвээ Чулуунбаатар эмчээс эхэлбэл Лхагваа сэрээд гай тарьж мэднэ. Байз нэг л тархи толгой манаран өвдөөд эхлэх чинь юу билээ. Одоо л биш шүү. Би өөрийнхөө биеийн байдлыг нэг л биш болоод байгааг мэдэрч байна. Гэхдээ зүгээр ээ, энэ миний үйлдэлд саад болохгүй. Би энэ новшнуудыг зүйл дуусгах болно.Би хамаг биеэ хүчлэн гартаа барьсан хутгаа дээш өргөхөд миний ард хэн нэгэн этгээд хяхтнасан хоолойгоор баясан инээлээ. Би энэхүү инээсэн этгээдийг өнөөх намайг махаар тэжээх гээд байсан ээж байх нь гэж таамагласан ч эргэж харсанп/й. Угаас тэгэх шаардлага ч байхгүй. Зүгээр л намайг яаруулж байгаа хэрэг.
Миний толгой аймгшигтай ихээр ангалзан өвдөж байгаа ч энэ нь хэсэгхэн мөчийн дараа зүгээр болчихно. Энэ толгойн өвдөлт Лхагваа, Чулуунбаатар эмч хоёрын үхлийг зогсоож чадахгүй ээ.
...Хөдөл, хөдөл, хөдлөөч. Зүйтэй болж байна. Дахиад жаахан хичээх хэрэгтэй. Би хуруунуудаа хөдөлгөж чадаж байна шүү дээ. Одоо харин гараа бүхлээр нь хөдөлгөх гээд оролдоод үзье. Тиймээ, болж байна. Муугүй шүү. Би бол Ганболд. Энэ харанхуй муу ёрын зүүднээс миний сэрэх цаг болсон. Надад амьдрал хэрэгтэй. Эхнэр охин хоёроо аврах хэрэгтэй.
..Би гэрийнхээ өнөөх л буйдан дээр ухаан орлоо. Хоёр гарын алга, өмд цамц цусанд будагдаад хатчихсан байх бөгөөд хамаг бие минь нүдүүлчихсэн юм шиг хөндүүрлэн өвдөж байх ажээ. Би өөрийгөө Чулуунбаатар эмч, Лхагваа хоёрыг хөнөөсөн гэдгээ бүр түүрхэн санах шиг болов. Ингээд би хөндүүрлэсэн биеэ хүчлэн өндийлгөж эргэн тойрноо харлаа. Хэдий хэр хугацаанд ухаангүй байснаа мэдэхгүй болохоор цагийг багцаалдах ч боломжгүй ажээ. Ямартай ч гадаа харанхуй байв. Гэрт хэн ч алга. Үгүй ер нь хэн ч байх вэ дээ. Өнөөх эхнэр, охин хоёр нь ээжийнх рүүгээ явчихсан шүү дээ. Тэгэхээр хэн ч байхгүй байх нь зөв. Байз гэхдээ угаалгын өрөөнд хэн нэгэн байна. Тиймээ, үнэхээр хэн нэгэн этгээд тэнд ямар нэгэн юм идэж байгаа нь тодоос тод сонсогдож байна шүү дээ. Ямар золиг нь юугаа цуслаад тэнд байж байдаг байнаа. Шир шир хийтэл зажиллаад л. Яг л нэг махссан өлмөн зөлмөн этгээдүүд нэгийгээ идэж байна уу гэмээр. Би өндийгөөд угаалгын өрөөнд чухам юу болоод байгааг очиж харахаар явлаа. Тархи толгой дүйнгэтээд нэг л биш. Би өөрийгөө яаж тэсэж байгаагаа чмэдэхгүй юм. Өмнө нь толгой ингэтлээ их өвдөж байгаагүй шүү дээ. Үүдний хонгилд гялгар уутанд хийсэн хоёр хүний толгой байгааг би олж харлаа. Ашгүй дээ, аваад ирж. Ажлаа дажгүй сайн амжуулсан гэдгээ мэдэж байгаа ч нарийн ширийн зүйлсүүдээ яагаад санахгүй байгаагаа би ойлгосонгүй.
Угаалгын өрөөний гэрэл унтраалттай бөгөөд хаалга нь хагас нээлттэй байна. Тэнд хэн нэгэн хүн байгаа нь зайлшгүй. Би түүнээс айж болгоомжлох биш харин ч бүр очиж уулзмаар санагдаж байна гээч. Би “Магадгүй ээж биз” гэж бодсоор угаалгын өрөөний үүдэнд тулж ирэв. Тэгээд унтраалгыг нь дарж гэрэл асаагаад дотогшоо орлоо. Тэнд хүн байсангүй. Харин улаан нэлий болтлоо цусанд будагдсан онгоцон дотор дөрвөн мөчөө тасдуулж үхсэн нэгэн нохой саяхан л амь тавьсан болов уу гэмээр байдалтай харагдана. Миний инээд ч хүрэх шиг. Байтлаа өөрөө ч мэдэхгүйгээр нохойг хүртэл энд аваад ирэх гэж хэмээн бодоод өөрийгөө их л гайхаж “Би энэ нохойг аваад ирсэн байна шүү дээ" хэмээн сонсогдохуйцаар чанга хэлэв. Гэтэл үүний хариуд “тийм ээ” гэх эмэгтэй хүний дуу ардхан талаас сонсогдпоо. Би “Ээж” хэмээн амандаа шивнээд инээмсэглэн эргэн харахад хэн ч байсангүй. Ер нь юу гээч нь болоод байна даа. Би чинь уг нь ээжтэй тааралдаад байхыг хүсдэггүй байснаа одоо гэнэт юу болох нь энэ вэ? За за гэхдээ яахав дээ. Иймэрхүү зүйл байх. Үгүй тэгээд ч ямар анх удаагаа тохиолдож байгаа биш.
Миний зүүн талын шанаа хөндүүрлэж биеийн минь энд тэнд буларчихаж. Аан, тийм тийм. Энэ чинь Лхагваагийн л хийсэн ажил байхгүй юу. Муу новш чинь гэдсэндээ хутга дүрүүлчихсэн хэрнээ өөдөөс тийм сайн зодолдох гэж. Ядаж байхад тэр үед миний ухаан санаа манараад их сул байсан л даа. Гэхдээ яах вэ? түүнийг ямартай ч цааш нь харуулж дөнгөлөө. Эмчийг ч гэсэн байхгүй болгосон. Би хоёр толгой огтолж авчирсан. Тийм болохоор энэ хэдэн муу ёрын сүнснүүд намайг хэсэг хугацаанд ч гэсэн тайван байлгах биз. Хүний толгой мэрэхээс өөр ид шидгүй өлсгөлсөн новшнууд. Идсэн ч юм байхгүй толгойн дээр шавааралдаад л......Эмч.цагдаахоёралагдсантухайбүхлхэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байх чинь вэ. Баахан эмгэнэл, харуусал, нөхөн олговор, гавъяа шагнал гээд л зурагтаар тасралтгүй л гарч байна. Эмч өвөөгөө алдсан жаахан хүү нулимстай нүдтэй ярилцлага өгөөд л. Энэ бүхэнд ингэтлээ сүр болоод байх хэрэг юу байдаг байна аа. Ёстой нэг жинхэнэ завхарсан юм гээч нь л энэ байх даа. Бас тэгээд “Жинхэнэ алуурчин хаана яваа вэ?” гэсэн таавар маягийн мэдээ явуулаад л тэр завсраа “Энэ хэрэг цуврал аллагын эзэн Билгийн үйлдсэн хэргүүдтэй төстэй ч тэр алуурчин өнөөг хэр нь цагдаагийнхны хяналтан доор эмнэлэпг ухаангүй байгаа. Тийм болохоор манай хотод Билгээгийн адил бас нэгэн гаж донтой алуурчин бий болжээ" гэсэн үгс хэлнэ. Энэ бүхнийг үзэж сонссоор сүүлдээ миний залхуу хүрч эхэллээ. Хүмүүс яахав таамаг дэвшүүлээд шуугиж л байг, хамгийн гол нь би нэг сумаар хоёр туулай буудсан нь л сайхан. Тэгээд бас энэ дуулиант хэргийг намайг үйлдсэн гэж ёстой хэн ч таамаглахгүй байна. Хэ хэ, тэр ч байтугай цагдаагийн дарга гэж нэг мунгинасан хөгшин ухна намайг энэ хэргийг ав гэж хэлж бай аа юм даа. Аа тийм, нээрээ намайг ахлах дэслэгч цолоор шагнаж байгаа юм гэсэн. Лхагваа, Чука эмч хоёрыг цааш нь харууллаа сайн байна гээд энэ цолыг өгөөгүй нь ойлгомжтой. Хөөрхий намайг Билгээг барьсан л гэж тэр байх даа. Гэтэл тэр Билгээ чинь би байна шүү дээ..., хөөрхий хөөрхий. Одоо надад нэг том ажил бий. Тэр бол мэдээж хэрэг Мөнхсайханыг охинтой нь хамт зүйл дуусгах явдал. Үүнийг өнөө маргаашгүй цаг алдалгүй хийх болно оо.
Ингээд надад Ганболдын биед амьдрах эрхийн төлөө тэмцээнд ялалтын сүүлчийн тугаа хатгахад тун бага хугацаа үлдлээ. Би элдэв шүүгээ, сав, зургийн цомог сэлтийг онгичсоор Ганболдын хадмын гэрийн хаягийг сая нэг юм олж мэдлээ. Аль хэзээний л ингэчих байснаа мэдэхгүй мангартаж байж дээ. Харин одоо тэр байранд очиж байдалтай нь танилцъя.
Байдаг л нэг орон сууц байна. Эхнэр, охин хоёрынх нь барааг ч харлаа. Ганц хөгшинтэй хамт ердөө гурвуулаа байдгийг нь мэдчихээд миний хөх инээд хүрэх нь тэр. Өнөө орой л ямар ч сэжиггүйгээр гүйцээчихье.Тэгээд маргаашнаас нь эхлээд эхнэр, охин хоёроо алдсан хохирогчийн дүрд тоглож матрын нулимс унагах хэрэг л гарна. Үүнд ердөө ч ядах юм байхгүй ээ. Хүмүүс Билгийн ямар нэгэн хамсаатан Ганболдоос өшөөг нь авч байна л гэж бодно биз, гүйцээ.
...Би уламжпал ёсоор буйдан дээрээ хэвтсээр шөнө болохыг хүлээв.
Цагийн зүү, цонх хоёр луу ээлжпэн ширтсээр би жаахан зүүрмэглэчихс^н байх бөгөөд хэн нэгэн дуудах мэт болоход гэнэт цочин сэрлээ. Гадаа харанхуй болж элдэв дуу чимээнүүд сонсогдохоо боличихож. Цагийн зүү залхуутайяа цохин угаалгын өрөөний хаалга үе үе хяхтнан нээгдэж хаагдах нь сонсогдоно. Намайг дуудсан этгээд миний хажууд байсангүй. Үүнээс болоод би айж цочирдсонгүй, угаасаа хэн нэгнийг цааш нь харуулахын' өмнө дандаа л ийм юм болж байдаг. Сүнснүүд намайг хүн алахад баярлаж, шагшицгаадаг. Хэдийгээр өөр хүний биед орчихсон байгаа ч тэд намайг орхиогүй хэвээрээ л байна. Тэгэхээр одоо яая гэхэв тэдний хүслийг гүйцээхээс.
Би ингэжбодсон ч шууд босох гэжяарсангүй. Ойролцоогоор хагас цагийн дараа эндээс гарч хадмынх руу явахад яг таарна гэж тооцооллоо. Гэтэл яг энэ үед хаалга тогших чимээ чих дэлсэв. Хачин сайхан тайван байсан сэтгэл минь гэнэтхэн л үгээр илэрхийлэхийн аргагүй тийм ихээр сандарч эхлэх нь тэр.
Би буйдан дээрээсээ годосхийн бослоо. Айл хэсч яваа эсвэл өөр хаа хамаагүй юм асуух гэж үгүй ер нь хэн ч байлаа гэсэн хаалгыг ийм хачирхалтай зэвүүнээр тогшдоггүйг би сайн мэднэ. Дахиад л хаалга тогшив. Бүдэгхэн нэгэн хэмнэлээр хэрнээ цаанаа л нэг адын хачин жигтэй тийм тогшилт. Энэ чимээ зогссонгүй дахин дахин сонсогдсоор байсан болохоор би яалт ч үгүй тэр зүгсажиллаа. Гэхдээ хаалга руу их удаанаар ойртов. Хаалга тогшсоор л...
-Хэн бэ?
/таг чиг/
-Хэн бэ?
Намайг ийнхүү хоёрдахь удаагаа асуухад үүний хариуд ердөө л дахин тогших чимээ дуулдаө. Би нэлээд хугацаанд эргэлзэн зогсож байснаа хаалганыхаа түгжээг мулталлаа. Толгойгүй хүн зогсож байна. Тэр юу ч ярилгүй шуудхан л миний хажуугаар яваац гэрт минь ороод ирлээ. Магадгүй зүгээ;' л толгойгүй бие болохоор юм яриагүй байж болох юм. Би аль хэдийнэ хөшиж орхиоон байлаа. Толгойгүй бие ямар нэгэн юм хайгаад байгаа юм шиг энд тэндэхийн булан тохойг шиншлэн явах аж. Энэ хачин үзэгдлээс болж толгой дүйнгэтэн хамаг бие минь цочирдож ^айгаа ч би арайхийж нэг юм сэхээ авч үүгээ түгжлээ. Толгойгүй бие сажлан алхсаар миний урдуур өнгөрч угаалгын өрөөнд явж ороод хаалга хаачихав. Би түүний араас явахыг огтхон ч хүссэнгүй, “Энэ толгойгүй бие толгойгоо хайж яваабиз” гэсэнхачинбодолтолгойдэргэлдэжайжбалмагдахдаа тайвшрах санаатай том өрөөнийхөө цонх руу очлоо. Гадаа хэн ч байхгүй байх бөгөөд гудамжны ганц нэгхэн гэрэл өөрийнхөө эргэн тойрныг муухан гэрэлтүүлж байв. Зүрхний минь цохилт түргэсч гарын алга хөлөрчихөж. Би хачин ихээр тавгүйрхэж юмс их л муу шинжиндэо орж байгааг мэдэрч цонхны тавцанг түшин зогссоор л байв. Гэтэл байрны хажуухан талаас том цагаан далбагар малгайтай хоёр эр дамнуургатай жижгэвтэр дөрвөлжин хайрцаг барьсаар шогшин ирэх нь үзэгдлээ. Басхүү өөдөөс харсан байрны зарим гэрлүүд ойр ойрхон асацгааж тэрхүү гэрэлтэй цонхны цаанаас цэнхэр нөмрөгтэй янз бүрийн хүмүүс надруу хүзүүгээ гэлжийлгэн ширтэн харж байх ажээ. Надад тэдгээр хүмүүсийг урьд нь хаа нэгтээ харж байсан юм шиг санагдана. Миний толгой эргэн чих шуугих шиг болон Гэтэл яг энэ үед дөнгөж араас минь "Ах аа, би загас идмээр байна” гэсэн хачин сөөнгө жаахан охины хоолой сонсогдлоо Би “Нүдгүй охин” хэмээн бодсон ч эргэж харсангүй.
-...Би загас идмээр байна.
Би охины хэлснийг сонссон ч эргэж харсангүй гүрийлээ. Цагаан хувцастай хоёр эр дамнаж ирсэн жижиг хайрцмш орхиод ор мөргүй арилж өгөхөд тэр хайрцагнаао "Намайгбитгий орхиоч” гэх танил дуу сонсогдох шиг болов. Миний хамаг бие хоромхон хугацаанд тэр чигтээ хөлөрчих нь тэр. Тэгсэнээ шуудхан л толгой эргэв. Би балиус хутгаа гартаа чангахан шиг атгалаа. Тэгээд Мөнхсайхан түүний охин хоёрыг хөнөөх ажил төлөвлөснөө санаж шүд зуун тэсэв. Энэ удаад яагаад ч юм ухаан балартаж унавал эргэж сэрэхгүй юм шиг санагдаж байлаа. “Билгээ миний хүү өлсөж байгаа биз дээ, май энэ махыг ид” гэх дуун сонсогдоно. Хамаг бие минь салганан чичирхийлж “Би та нарт толгой авчирсан биз дээ, намайг тайван байлгаач” гэж хашхираад гэрээсээ гарч гүйв. Тамир тэнхээ маань сорогдож бие минь улам л муудаад байх шиг. Магадгүй энэ байдал Мөнхсайханыг охинтой нь устгачихвал л дээрдэх юм шиг санагдана.
Би машин зам руу гүйж хүрээд таксинд суухаар гар өргөсөн ч удалгүй замаар бүр ямар ч машин явахгүй байгааг ойлголоо. Тэгэхээр нь замаа дагаад шогшисхийв. Би Мөнхсайханы байгаа газар хурдхан очих хэрэгтэй гэдгээ минут өнгөрөх тутамд улам мэдэрч аль болох хурдлах гэж яарсаар байлаа. Гэтэл ашгүй миний хойноос машины ойртон ирэх чимээ гарав. Би эргэж хараад нэг гараа өргөн нөгөө гараараа өвдгөө тулан амьсгаадан зогслоо. Энэ машинд л суучихвал зорилгынхоо талд хүрсэнтэй ялгаа байхгүй.
Тас хар өнгийн суудлын машин миний өмнө огцом гэгч нь тоормослон зогслоо. Би машины арын суудалд суув. Жолооч нь эмэгтэй хүн юм. Тэр эмэгтэй надаас юу ч асуулгүй зүгээр л машинаа асаан урагш хөдөллөө. Нэлээд явсан хэдий ч эмэгтэй надаас “Хаа хүрэх вэ?” гэж асуухгүй л байх ажээ. Сэтгэл минь хачин ихээр түгшиж би маш их айдаст автаж байгаагаа мэдэрч байлаа. Би жолоочийг эмэгтэй хүн гэж маргаангүй таньсан хэдий ч царайг нь олигтой харсангүй. Дэмий л хоолойгоо засав. Жолооч таг чиг хэвээрээ. Би түүнтэй ямар нэг зүйлийг ярих гэж их л хүсэх хэдий ч айснаасаа болоод дуугарч чадахгүй тарчилж байлаа. Удалгүй би түүний жолоо барьж яваа гарыг харав. Тэгээд салгалтал цочих нь тэр. Тийм ээ, учир нь жолоочэмэгтэйн гар тас хар өнгөтэй юм. Энэ бол бээлий биш, ердөө л тас хар, бүр харанхуй хар юм. Би юу гэхээ мэдэхгүй доороо займчиж байтал өнөөх эмэгтэй намайг толиндоо харах шиг болов. Ээ, чөтгөр гэж. Би ухаан алдах нь ээ. Энэ хүүхэн чинь гар шигээ адилхан тас хар өнгийн нүдтэй юм. Би сандарч гадагшаа харвал Мөнхсайханы гэрийн ойролцоо ирсэнээ мэдэв. Тэгээд машины хаалгыг явдал дунд онгойлгоод гадагшаа үсэрлээ. Хатуу цементэн зам дээр унаж эрчээрээ нэЛээд өнхөрсөний эцэст хамаг биеэ хөндүүрлэн өвдөхийг бас толгойгоо хачин ихээр манарахыг мэдэрлээ.
...Би өнөөх харанхуй зүүдний ертөнцдөө байна. Гэхдээ удахгүй сэрэх болно. Хайртай хүмүүсээ аварна. Тэд надаас туслаач гэж гуйсаар байна. Бурхан минь надад дахиад жаахан хүч хайрлаач. Би гараа зугуухан хөдөлгөж бас хөлөө ч гэсэн удирдаж эхэллээ Шүү дээ. бдоо урагш алхаж эхнэр охин хоёрынхоо аврал эрэн хашхирах тэр зүг рүү л яарах хэр^гтэй байна. Тийм ээ, хурдлаарай. Надад цаг бага байна. Би амьдралаа аврахын төлөө ямар нэгэн алхам хийх хэрэгтэй байна. Үгүй ээ, үгүй би бууж өгөхгүй. Би заавал урагшаа гишгэх ёстой. Хайртай охиноо аварна, тэгээд сэрнэ. Ганболд өөрийнхөө амьдралд очих болно. Болж байна, би урагшаа гишгэлээ. Одоо нөгөө хөлөө зөөе. Ээ, тэнгэр минь гэж. Танд баярлалаа. Би өөрийгөө удирдаж байна. Яваад бай, яваад бай. Түрүүчийн удаа дөнгөж энэ хавиас л Мөнхсайханы бас охины минь дуу гарч байсан даа. Охин минь аав нь очиж байнл аа. Та хоёр минь тэсч байгаарай. Байз, тэнгэр минь гэж тэд байж байна. Гэхдээ хөдлөхгүй байна, бас амьсгалахгүй байн.ч шүү дээ. Охин минь сэрээч дээ, аав нь ирчихлээ. Аав нь одоо чиний дэргэд байна. Мөнхсайхан, хайрт минь чи минь яав ам Сэр л дээ, надтай яриач. Би гуйж байна, дуугараач дээ. Бурхaн минь, үгүй ээ, үгүй. Би энэ хар дарсан зүүднээс сэрмээр байна СЭРМЭЭР БАЙНА, СЭРМЭЭР БАЙНА, СЭРМЭЭР БАЙНА
...Би цав цагаан орчинд нүд гялбахыг мэдрэв. Хамаг бие минь сул, бүх бие хүнд юмаар даруулаад бяцарчихсан юм шиг л байна. Би “Надад туслаач” гэж хэлэх гэсэн ч үг дуугарч чадсангүй.
Удалгүй хоёр хүн миний байгаа өрөөнд орж ирээд намайг түрээд гарлаа. “-Эмчээ сэрчихэж, одоо яах вэ?
-Цагдаа нар нъ учрыг нь олно биз, тэд гадаа байгаа” гэсэн сувилагч эмч нарын яриа эргэн тойронд минь дуулдана. Миний санаа амрах шиг боллоо. Би үг дуугарч чадахгүй байгаа боловч сонсож чадаж байлаа. Бас инээмсэглэж байгаагаа мэдэрч байв. Ингээд би хэсэг хугацааны дараа 'Ахлах дэслэгч Ганболд хэрэгтнийг авч явна" гэхийг сонсов. Би ойлгосонгүй. Тэгээд хамаг хүчээ шавхан өндийлөө. Гар, хөл, бие минь нэг л танил биш санагдав. Хүмүүс над руу айж болгоомжилсон байдалтай харцгаах ажээ. Би ийнхүү өндийх үедээ өөрийнхөө гарт гав байгааг мэдэрлээ. Гайхан ийш тийш хартал эмч сувилагч нар гарцгааж оронд нь цагдаагийн хувцастай гурван хүн орж ирлээ. Тэдний нэг нь ахлах дэслэгч, харин нөгөө хоёр нь зүгээр л ахлагч цолтой юм. Тэр ахлах дэслэгч цолтой хүнийг би маш сайн таньдаг юм шиг санагдлаа. Би түүн рүү, айж гайхсан байртайгаар ширтэхзд тэр ч бас надаас ялгаагүй над руу ширтэж байх ажээ. Би гэнэт л нэг юмыг мэдрэх шиг болов. Тэгээд айв. Тийм ээ, над руу хараад байгаа бас миний харж байгаа энэ хүн бол яалт ч үгүй би өөрөө байх нь тэр. Гайхан балмагдахдаабиөрөөнийхананд байрлахтолийгхарлаа. Битэр толинд өөрийгөө биш харин алуурчин Билгээг олж харах нь тэр. Би харцаа салгаж чадахгүй алмайран зогссоор байтал намайг хоёр цагдаа чирэн гарлаа. Би чирэгдэн явахдаа Чулуунбаатар эмчийг бас Лхагвааг дуудан хашхирсан ч тэд ирсэнгүй. Тэгээд явсаар удалгүй шоронгийн төмөр торны цаана суух нь тэр. Надруу их л гайхаж басхүү басамжлан бах нь ханасан байртай харж байгаа өөрийнхөө бие рүү хараад би “Чи хэн бэ?” гэж асуулаа. Тэр үүний хариуд ердөө л “Намайг Ганболд гэдэг, аан нээрээ тийм таны саяын асуугаад байсан Чулуунбаатарэмч, ахлах дэслэгч Лхагваа нар бусдад алагдсан. Магадгүй тэр алуурчин нь таны хамсаатан биз. Гэхдээ энэ одоо хамаагүй ээ, баяртай Билгээ" гэж хэлэв. Энэ үед би түүний нүднээс алуурчин Билгээгийн харцыг олж харах шиг боллоо. Тэр гарах хаалга руу зүглэх ньтэр. Энэ үед би гэнэтл бүхнийгойлгожтархин дундуур татаад авах шиг л болсон бөгөөд “Алуурчин, хөсрийн алуурчин. Энэ алуурчин Билгээ байна, харин би дэслэгч Ганболд. Би хөсрийн алуурчны биед байна, Энэ биед би амьдрахгүй. Би эхнэр охин хоёр дээрээ очмоор байна. Намайг сулла” хэмээн би хоолойныхоо чадлыг шавхан чарлаа. Тэр эргэж ч харсангүй явсаар үүдний хавьд очиход миний зүс таних цагдаа түүний хажууд ирээд "Эхнэр охин хоёрын чинь үхэлд харамсаж байна” гэж гашуудан хэлээд мөрөөр нь тэврэв. Үүнийг сонсоод миний толгой эргэж бүх юм сүйрснийг ойлгох шиг боллоо.
Би бачимдан галзуурч байна. Тийм ээ, галзуурч байна. Миний оюун ухаан Билгээгийн биед шилжээд ирчихэж.
Би тэссэнгүй алуурчин Билгээгийн толгойгоор төмөр торыг хайр гамгүй мөргөлөө. Толгой өвдөх мэдрэмж төрж байна. Гэхдээ энэ толгой минийх биш шүү дээ. Тэгэхээр надад ямар хамаатай юм бэ, зүгээр л үргэлжпүүлэх хэрэгтэй.
Толгой манаран жингүүдэв. Сэтгэлд минь "Хайртай охин минь, эхнэр минь” гэсэн үгс эргэлдэх хэдий ч надад түүнийг амаараа гаргах чадал үлдээгүй ажээ. Би үхэж байна. Нүд харанхуйлж сэтгэл шимширч байна... Нүд харанхуйлж сэтгэл шимширч байна... Нүд харанхуйлж сэтгэл...
төгсөв.
за ингээд бүгдийг нь оруулж дууслаа. Сэтгэгдэлүүдээ хуваалцаарай :wink: :hihi:


Top
   
PostPosted: Oct.18.15 4:03 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Bloody mary ymar uramtai goy oruuldiinbeeee :o yostoi ng suurin deree l dotr n orj unshij duusgalaa. Mash ih bayarlalaaa :hi:

_________________
Төв


Top
   
PostPosted: Oct.18.15 4:13 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Sep.22.13 2:47 pm
Posts: 324
Marken

_________________
Hey Old sport!


Top
   
PostPosted: Oct.18.15 6:24 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
:-P Bayarlalaa daraa ni zoori 2 oruulah sanaa bna :bigthumpup: nom ni oldoh ni uu gui yu? :hihi:


Top
   
PostPosted: Dec.18.15 2:14 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9287
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Bloody Mary-д баярлалаа.... сайхан уншаад байдаг хэрэгээ.... Зоорь 2 нь олдвол энд бас оруулаад өгөөрэй, баярлаж явдаг шүү :wd: :wd: :wd:

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jan.14.16 7:03 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Зоорь 2 олддоггүй ээ.


Top
   
PostPosted: Jan.15.16 11:21 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4419
Location: Hollywoo
zohiogchiin erh ingej zorchihoo bolioch ee

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Jan.15.16 11:28 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
За яахав дээ.
Тэртэй тэргүй бүх өгүүллэг нь ил болчихоод байхад.


Top
   
PostPosted: Jan.17.16 11:55 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4419
Location: Hollywoo
ugiin shd haha, zoori 2 bur uitgar bj taarna

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Jan.19.16 11:24 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9287
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Bloody Mary-д дахин баярлая..... надад л лав таалагдлаа, харанхуйд ганцаараа уншсан болохоор Хар Ном, Хар Гар 2 хамгийн ихээр бас, тэр Ганц мод, Үхэгсдийн тосгон 2 дажгүй санагдсан...
Зоорь 2-ыг хүлээж байя....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jan.20.16 3:00 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Jan.24.15 4:31 pm
Posts: 1885
Location: Middle-earth.
buh zohiol n ariunaa gertee gantsara, haliunaa gertee gantsara, bolormaa gertee gantsara.... nuruunii us bosoh shg bolov, tsus zartsah shg bolov geh metiin...
hudalch hund barag bi ch bichchihmeer.
medeej humusin setgeld niitsuulj yum zohioj bichne ged mash hetsuu l bh ghdee l ymr ch shineleg yum bhgu, buh zohiomjuud n hoorondoo yag adilhan.

_________________
Silence.


Top
   
PostPosted: Feb.17.16 2:22 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Opposite wrote:
zohiogchiin erh ingej zorchihoo bolioch ee


Zooz tegd admind heleed ustguul l daa,yostoi uram huga shaah yum aa neeree :wtf: :m4: :m2: :bawling:


Top
   
PostPosted: Feb.17.16 3:23 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4419
Location: Hollywoo
bi uuruu zohiogchiin erhiig ihed hundeldeg hun uchraas l helsiin, no offensive

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Feb.17.16 7:53 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jan.24.11 2:30 pm
Posts: 603
Ариунаа, Ангирмаа охин 2-ыг өрөвдчихлөө. Бас тэр муу билгээг бодохоор . . . хар гарын төгсгөл гонсойлголоо. Гэхдээ ямар аз жаргалтай төгсөх албатай бишдээ.


Last edited by amaraa86 on Feb.18.16 6:40 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.17.16 7:55 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jan.24.11 2:30 pm
Posts: 603
Бүгдээрээ нийлээд дундаасаа нэг ном худалдаж аваад, тэгээд тэрийгээ нэгэндээ өгч бичүүлж байвал ямар вэ? Бичих хүн нь мөнгөө гаргах шаардлагагүй, бас цаг алдалгүй бичих зэрэг нөхцөлтэйгөөр?


Top
   
PostPosted: Feb.22.16 10:04 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9287
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
amaraa86 wrote:
Ариунаа, Ангирмаа охин 2-ыг өрөвдчихлөө. Бас тэр муу билгээг бодохоор . . . хар гарын төгсгөл гонсойлголоо. Гэхдээ ямар аз жаргалтай төгсөх албатай бишдээ.


харин Хар Гар зэвүүн байгааздээ... эхэлж уншиж дуусгасны дараа төгсгөлд нь сэтгэл гонсойж байсан ч дараа нь бодоод байхад, харин ч ингэж дууссан нь илүү зэвүүн байсан юм байна гэж санагдсан.... уншиж байхад Jennifer Lopez-ын тоглосон "The Cell" гээд кино өөрийн эрхгүй санаанд ороод байлаа.... одоо Зоорь 2-ыг олоод уншчих юмсан...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Feb.22.16 4:09 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2593
Location: Ulaanbaatar
amaraa86 wrote:
Бүгдээрээ нийлээд дундаасаа нэг ном худалдаж аваад, тэгээд тэрийгээ нэгэндээ өгч бичүүлж байвал ямар вэ? Бичих хүн нь мөнгөө гаргах шаардлагагүй, бас цаг алдалгүй бичих зэрэг нөхцөлтэйгөөр?

Desantiin heldgeer tegj arai zorgolohgui ee, hehe.

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Feb.23.16 1:56 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jan.24.11 2:30 pm
Posts: 603
za chi l tegj zorgolohoo baichval barav. End bichsen zohioluudiig unshsan l bh


Top
   
PostPosted: Dec.18.16 12:21 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jun.25.16 12:03 pm
Posts: 8
Ууганбаяр гуайн "Шин" гээд шинэ ном гарсан байна. Уншсан хүн байна уу, сэтгэгдлээ хуваалцаач

_________________
Би юу ч мэдэхгүйгээ л мэддэг


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 53 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Yahoo [Bot] and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited