#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.17 8:43 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 53 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Oct.10.15 1:47 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Ууганбаярын "Хар ном"-ыг оруулъя гэсэн бодол байна. Сонирхож байгаа хүн байна уу? :mrgreen:


Top
   
PostPosted: Oct.10.15 3:35 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Sep.23.15 11:56 pm
Posts: 327
bna bna


Top
   
PostPosted: Oct.10.15 5:54 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9294
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
уул нь оруулчуул гоё л байна, гэхдээ Шулмын инээд номыг нь энд оруулцан байсан чинь цаад чин өөрөө энд орж ирээд, зөвшөөрөлгүй орууллаа энээ тэрээ гээд уурлаад байсан шүү эртээд....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.10.15 9:07 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Apr.14.15 1:05 pm
Posts: 69
оруулуул оруулчихгүй юу. нэг их удаахгүй эхнээс нь устгаад байвал ямру


Top
   
PostPosted: Oct.11.15 10:13 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Aa yadiin oruulchii ustgawal ustgana l biz :lol:


Top
   
PostPosted: Oct.11.15 8:25 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Sep.23.15 11:56 pm
Posts: 327
Oruul l daa


Top
   
PostPosted: Oct.12.15 11:37 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Ууганбаяр Хар ном

Энэхүү номын эхний хуудсыг эргүүлсэн танд юутай ч энэ өдрийн мэндийг хүргэе. Та айдас, адал явдлын ертөнцөөр аялахыг хүссэн бол тэр "амттай” ертөнц энэ мөчид таны өмнө хөшгөө нээлээ.
Энэ бол таны өмнө нь уншсан ШУЛМЫН ИНЭЭД номын араас шил даран гарч байгаа миний хоёр дахь аймшгийн ном.
Гарт тань байгаа энэ ХАР НОМ-д таны таамаглаж байгаачлан сүнс, чөтгөр, нүдэнд үл үзэгдэх хэрнээ хажууд байгаа нь мэдрэгдэх хэн нэгэн, хар дарсан зүүдний бодит биелэл, толинд харахад өөдөөс хардаг танихгүй сүүдэр гээд цөм байгаа. Та одоо энэ бүхний хаалгыг татсан болохоор нэвтрэн орогтун. Тэгээд айдсыг ханатал амтал, танихгүй ертөнцтэйгөө танилц.
Би олныг нуршиж таныг энэхүү айдсын ертөнцийн босгон дээр саатуулахыг үл хүснэ. Тиймээс та өөрийн зоргоор айдсын ертөнцөөр хэрэн тэнүүчлэгтүн.
Танд сайн сайхныг хүсье
Зохиогч

1.Савлуур
2.Үхмэл тосгон
3.Хар дэвтэр
4.Өнчин мод
5.Хар гар


Last edited by Bloody Mary on Oct.12.15 4:02 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.12.15 11:46 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Савлуур

...Шөнө болжээ. Гадаа гудамжны ганц нэгхэн гэрэл ёлтойж орон сууцны айлуудын гэрлүүд цөм унтраалттай харагдана. Энэ үед Халиуны нойр хулжжээ. Тэрээр энэ жил 25 нас хүрсэн, Анагаах Ухааны Их сургуулийн төгсөх ангийн оюутан.
Халиун хоёр өрөө байрандаа ганцаараа амьдардаг. Нөхөр нь хоёр жилийн өмнө түүнийг үлдээгээд гадаад руу ажиллахаар явсан. Тэгээд харамсалтай нь ирээгүй. Чухамдаа бол ажиллаж байсан газарт нь үйлдвэрийн осол гарч нөхөр нь нас барсан бөгөөд тухайн үйлдвэрээс нь Халиунд нөхөн олговор маягийн хэдэн төгрөг ирсэн. Тэр мөнгө нь хэдий их байсан ч түүнийг хэрэглэх нь хайртай хүнийхээ амьдралыг мөнгөөр сольсонтой ялгаагүй юм шиг түүнд санагдаж тэр мөнгөнд нь гар хүрэх нь битгий хэл барааг нь ч хараагүй билээ.
Халиун нөхрөө гадаад руу явж их мөнгөтэй болоод ир гэж ятгасаар явуулсанаа орой болгон бодож өөрийгөө зүхдэг байсан цаг саяхан. Хоёр жил гэдэг бас ч үгүй урт хугацаа болохоор түүний сэтгэлийн шарх бага багаар нимгэрч тэрээр амьдралыг урьдынхаасаа арай өөдрөг байдлаар харах болов. Тэгээд өөрийнх нь нэр дээр ирсэн өнөөх мөнгөндөө хэдхэн хоногийн өмнө анх удаа гар хүрч юуны өмнө өөртөө байр худалдаж авчээ. Оюутны байранд амьдарсаар залхсан түүнд өөрийн гэсэн хоёр өрөө байртай болсон нь итгэмээргүй санагдаж байлаа. Боломжийн хямдавтар үнэтэй авч чадсан энэ байрандаа тэрээр эхний хэд хоногтоо засвар энэ тэр хийгээд ямар ч завгүй байсаар дөнгөж өнөөдөр л бүх юм нь жигдэрч байгаа билээ. Тэгээд нам тайван унтъя гэтэл нойр нь хүрсэнгүй. Кабелийн сувгуудыг хэд дахин эргүүлсэн авч түүний сонирхлыг татчих зүйл таарсангүй. Тэрээр зурагтаа унтраагаад гэрлээ ч бас унтраачихлаа. Цонхоор сарны сүүмгэр гэрэл тусч өрөөний энд тэндхийг бүдэг бадаг гэрэлтүүлнэ.
Халиун хөнжпөө нөмөрч хэвтсээр залхсан бололтой өндийж гэрийнхээ халаадыг нөмрөн цонхоор гадагшаа харлаа.
Хүн ч алга. Хааяа нэг хуйсагнуур салхи дэгдэж модноос унасан шарласан навчсыг ийш тийш нь тууна. Гадаа бүр чимээ ч алга. Уг ш. оюутны байранд байхад шөнийн турш байрны өмнөх талбай дээгүүр хүмүүс эргэлдэж ямар нэгэн зүйлийн чимээ сонсогдож байдагсан. Харин энд бол өөр юмаа. Ямар ч амьгүй мэт. Хүйтэн цэвдэгтийм орчин юм. Магадгүй оршуулгын газар л ийм байдаг болов уу гэмээр.
Ийнхүү Халиун цонхоороо гадагшаа харснаас болоод нойр нь бүр ч сэргэж жаахан жихүүцээд авав. Халиун гэрийн шаахайгаа хөлдөө чирэн угаалгын өрөө рүүгээ алхлаа. Өөрөөс нь 'өөр хэн ч байхгүй хоёр өрөө байр нь ханхайгаад нэг л эвгүй. Гэвч тэрээр аль болох өөрийгөө өөдрөг байлгах гэж эрмэлзэж байсан бөгөөд бүлээн усаар нүүрээ удтал шавшлаа. Угаалтуурнаас ус гоожих чимээ... тэгээд л болоо. Өөр ямар ч чимээ түүний эргэн тойронд алга. “Чив чимээгүй орчинд нэг амрах юмсан” гэж боддог байсан. Гэтэл бас яг үнэн хэрэг дээрээ энэ нь тийм ч хүсээд байхаар эд биш ажээ. Халиун усаа хаалаа, дахиад л чив чимээгүй. Халиун ямар нэгэн зүйлийг сонсохыг хүссэндээ өөртэйгөө ярьж үзэв. Өөрийнхөө дууг сонсоод тайвшрах биш харин ч бүр илүү эвгүйцээд ирлээ. Миний дуу хоолой ийм өнгөтэй билүү гэсэн гайхсан бодол Халиуны толгойд төрөх нь тэр. Ер нь л бодоод байх нь ээ урьд өмнө Халиун ийм чив чимээгүй орчинд өөрийнхөө хоолойг сонсч байгаагүй ажээ. Аймаар ч юм шиг... Түүний дуу хоолой өөрт нь огт танихгүй хүнийх шиг санагджээ. Тэрээр айж балмагдахдаа өөрийн мэдэлгүй хоёр гарынхаа алгаар амаа таглачихсан байх нь тэр.
...Хэсэг хугацаа өнгөрлөө. Халиун өөрийгөө хүчлэн байж тайвшруулсан болоод хэдэн өрөөгөө дамжин сэлгүүцэв. Тэгээд ганцаардлын цэв хүйтэн мэдрэмж өөрийнх нь эргэн тойронд хүчээ аван өсч үржихийг мэдэрлээ. Өрөөний булан тохой бүрт хэн нэгэн үгүйлэгдэх шиг, бүр ширээний хажууд тавьсан өнчин ганц сандал хүртэл дээр нь хүн суулгүй өчнөөн олон жилийг элээчихсэн юм шиг... Бүх юм ханхай хоосон, бүх юмс енчин ганцаардмал ажээ
боловч төд удалгүй биеэ барьж чаджээ. Тэгээд хаана юу дуугарав гэ,пгийг бодож эхлэв. Түүнийг энэ бодолдоо хариулж амжаагүй байхад нь өнөөх саяын сонсогдсон чимээ дахин гарлаа. Ямар нэгэн зүйл үргэлжлэн савлаж тэгээд чихрах мэт тийм чимээ ажээ. Халиун үүнийг сонсон хөнжпөөрөө хамраа даран хэвтэж байснаа энэ чимээг гадаа дуугарч байна гэдгийг ойлголоо. Энэ чимээ магадгүй байрны урд байрлах тоглоомын талбайн савлуур биз гэж Халиун таав. Тэгээд тэрээр энэ таавраа батлах гэсэндээ ч тэр үү, эсвэл энэ харанхуй шөнө ямар этгээд савлуур чихруулаад байгааг сонирхсондоо ч тэр үү харах гэж өндийлөө. Түүнийг цонхоор гадагшаа хартал үнэхээр савлуур дээр хэн нэгэн жаахан хүүхэд суучихаад савлуурдаж байх нь тэр. Халиун эхлээд жигтэйхэн их гайхаж дараа нь бүр түүнээсээ илүүтэйгээр айж эхэллээ. Учир нь тэр савлуур дээр ердөө л зургаан настай болов уу гэмээр цагаан даашинзтай ганцхан жаахан охин тохойн чинээ жижигхэн хар сэгсгэр хүүхэлдэй сугавчлаад тоглож байсан явдал билээ. “Харанхуй шөнө ингэж тоглоод байхдаа яахав дээ, аав ээж нь юу хийж байдаг байна аа, энэ лав ямар нэгэн сэтгэцийн согогтой хүүхэд байхаа, тэр тэвэрчихээд байгаа хүүхэлдэйг нь...” гэсэн шүү юм бодсоор Халиун ум хумгүй хөнжилдөө буцаж шургалаа.


2.
...Өглөө болж цонхоор нар тусахад Халиун нойрноосоо сэрлээ. Шөнийн туршид нөхөр нь зүүдэнд нь үзэгдэж элдвээр
хпр дарж зүүдэлсэнээс болоод тэрээр олигтойхон амарч чадсангүй.Хамагбиеньхүндэрчихэж.Тархи толгойны маналзан өвдөх шиг болж байсан ч тэрээр ямартай ч сэргэх санаатай өндийж кофений ус буцалгалаа. Тэрээр өөрийн мэдэлгүй л өнөөх өнгөрсөн шөнийн савлуур луу цонхоор ширтэн зогсож байв. Одоо бол өнөөх өрвийсөн хар хүүхэлдэй сугавчилсан цагаан даашинзтай жаахан охин тэнд байсан гэх ямар ч ул мөр алга. Харин Халиуны байрны захын орцны өмнө нэлээд хүмүүс шавчихсан гэр барьж, чингэлэг байрлуулж байгаа нь үзэгдлээ.
Халиун хэн нэг нь нас барж дээ хөөрхий гэж бодсоор эргэж өөртөө кофе найрууллаа.
...Өдөр үргэлжилдгээрээ үргэлжилж Халиун өөрийгөө сэргээх санаатай хотын төвийн дэлгүүрүүдээр жаал зугааллаа. Гэвч түүнийг хаана ч очсон тэр босон суух болгонд нь л өнөөх өнгөрсөн шөнө савлуур дээр савлаж харагдсан жаахан охин нүднийх нь өмнө үзэгдэх шиг болж тэрээр зөрж өнгөрсөн хүмүүсээс хүртэл үе үе давхийтэл цочих аж. Энэ өдөр Халиун өдөржин хотоор сэлгүүцсээр авсан ч юм байхгүй жигтэйхэн их ядарсан хүн оройхон хэрд гэртээ ирлээ. Халиун гутал, гадуур хувцасаа тайлж орхиод шуудхан л угаалгын өрөө рүү очиж бүлээн шүршүүрт оров. Хамаг бие нь амрах шиг болж сэтгэл нь сэргэсэн Халиун урьд шөнийн тавгүй бодлоосоо өөрийгөө бүрмөсөн ангижруулахаар шийдэжзурапгаа ч асаалгүй шуудхан л унтахаар шийдэж хөнжилдөө шургалаа. Халиун хэвтэнгүүтээ л нам унтжээ. Гэвч тэрээр шөнө дундын үед гүн нойрноосоо давхийтэл цочин өндийв. Байрны өмнөх савлуурын хяхтнах чимээ ямар ч энэрэлгүйгээр Халиуныг гүн нойрноос нь ийнхүү сэрээжээ.
Халиун хачин чангаар сонсогдсон энэ савлуурын чихрах чимээг ямар этгээд гаргаад байгааг гайхан бодсоор ямартай ч очиж үзэхээр орноосоо өндийлөө. Арай өнөөх урьд шөнийн жаахан охин биш байгаа даа гэж бодмогц л түүний хамаг бие арзаганаад ирэв. Халиун аажимхан дөхсөөр цонхонд тулж ирээд гадагшаа харлаа. Тэрээр өөрийнхөө таамгийг үнэн байсандихэд гайхаж басхүү жихүүцээд ирэх нь тэр. Тийм ээ, өнөөх цав цагаан даашинзтай жаахан охин сэгсгэр хар хүүхэлдэйгээ савлуур дээр суулган “Дүүжин, даажин... Дүүжин, Даажин...” хэмээн ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй зэвхий хоолойгоор гэнгэнүүлэн дуугарч савлуурдаж байх ажээ. Үүнийг хараад Халиун зогсож байсан газраа таг хөшиж орхилоо. Хамаг ухаан санаа нь айж гайхсанаасаа болоод балартах шахсан тэрээр цагаан даашинзтай охин түүний хүүхэлдэй хоёроос харцаа салгаж чадахгүй мэлрэн зогссоор ажээ. Охин савлуурдсаар л... ийм байдалтайгаар багагүй хугацаа өнгөрсний эцэст охин залхав бололтой хүүхэлдэйгээ өрөөсөн гартаа санжигануулан барьж Халиун руу харах нь тэр. Ингэнэ чинээ санаагүй байсан Халиуны хамаг бие нь агзас хийгээд явчихав. Тэрээр бушуухан шиг цонхноосоо холдлоо. “Энэ хачин охин намайг өөрийг нь харж байсныг яаж мэдэв ээ?” гэсэн асуулт Халиуныг маш ихээр гайхшруулав. Халиуны зүрхнийх нь цохилт түргэсч магнайных нь хүйтэн хөлс чийхарчээ. Өөрийгөө тайвшруулах гэж хамаг байдгаараа хичээж байсан тэрээр гарынхаа алгаар нүүрэн дэх хөлсөө хам хум арчсан болоод “Би арай хий юм харсан юм биш байгаа?” гэж өөрөөсөө асуув. Хүн болгон унтсан хар шөнөөр ямар ч хараа хяналтгүй жаахан охин савлуур дээр ирж тоглоно гэдэг яавч санаанд багтамгүй зүйл байсан болоор Халиуны өөрөөсөө ингэж асуух нь зүйн хэрэг байлаа. Ингээд тэрээр юмыг яаж мэдэхэв гэж санан дахин цонх руу дөхлөө. Гэхдээ их удаанаар болгоомжтой дөхөж очив. Тэгээд харлаа...
Харамсалтай нь Халиун хий юм хараагүй байжээ. Өнөөх охин эрэмдэг амьтан шиг сэгсгэр хар хүүхэлдэйгээ сугавчилсаар Халиуны яг хажуугийн орц руу орж байгаа нь түүнд маш тод харагдлаа. Халиун ёох хэмээн санаа алдав. “Бурхан минь, ашгүй энэ балай охин гэртээ орлоо. Гэр нь хажуугийн орц юм байна” гэж өөртөө сонсогдохуйцаар шивнэн хэлсээр орондоо орохоор яаравчиллаа.

3.

...Халиун босдогоосоо нэг цагаар хожимдож байж сая орноосоо өндийжээ. Тэгээд тэрээр нүүрээ ч угаалгүй шуудхан л цонхруугаа явж очоод өнгөрсөн шөнийн өнөөх хачин охины явж орсон орц руу хартал өчнөөн хүмүүс холхиж зарим нь уйлж унжсан байдалтай их л гашуудсан хүмүүс түүний нүдэнд өртлөө. Бас л үхэл хагацал болсон юм болов уу? гэсэн асуултыгХалиун өөртөө тавиад түүндээ хариулсан ч үгүй угаалгын өрөө рүүгээ яаран оров. Тэрээр нүүрээ угааж байхдаа “Энэ байр чинь ямар жигтэй хачин янзын газар вэ? Шөнө болохоор савлуур дээр нь нэг хачин чөтгөр шиг охин тоглоод, өглөө нь босоход нэг хүн үхчихсэн байдаг” гэж бодсоноо гэнэт л давхийтэл цочих мэт боллоо. Тийм ээ, өнөөх цагаан даашинзтай охин чинь өнгөрсөн шөнө энэ хажуугийн орц руу орсон. Магадгүй тэгээд нэг хүн үхчихэж. Тэрний өмнөх шөнө ч гэсэн бас нэг хүн энэ байрнаас үхсэн. Цагаан даашинзтай охин урьд шөнө нь бас л савлуур дээр тоглож байсан. Тэр охин арай уржигдрын талийгаач болсон хүний орц руу орсон юм биш байгаа???
Энэ бодлууд Халиуны толгойд гэнэт л зурхийн ороод иржээ. Үгүй ээ, тийм байх ёсгүй. Тэр охин чинь өнгөрсөн шөнө зүгээр л гэртээ орсон байх. Тэрний урьд шөнө ч гэсэн дээ яг л өчигдрийн орсон манай хажуугийн орц руу орсон байж таарна. Яагаад гэвэл цагаан даашинзтай охины гэр нь манай хажуугийн орцонд байдаг биз. Нойр нь солигдсон хүүхдийг алийг тэр гэхэв.
Халиун энэ бодолдоо өөрийгөө хүчээр итгүүлэн хагас дутуу тайвширлаа. Тэгээд өглөөнийхөө цайг ханатал ууж аваад гэрээсээ гарав. Түүнийг орцныхоо үүдэн дээр дөнгөж гарч ирмэгц “Хөөрхий эрлэгт очих цаг нь болсон юм болов уу, тийм залуухан цоо эрүүл байсан хүн чинь гэнэт л өнгөрчихнө гэж хэн санах билээ” гэсэн үгс чихийг нь дэлсэх нь тэр. Энэ ярианаас үзэхэд ямартай ч ямар нэгэн өвчин зовлонгүй, идэр залуухан хүн өнгөрсөн шөнө нас барсан болох нь Халиунд ойлгогджээ. Халиун энэ яриаг сонсоод яагаад ч юм тэнд жаахан саатмаар болоод явчихав. Тэгээд наашаа цаашаа холхиж тэр хавиар жаал эргэлдлээ. Ингэж явахдаа Халиун магадгүй өнөөх өнгөрсөн шөнийн цагаан даашинзтай жаахан охинтой таарч мэднэ гэж бодож байсан билээ. Ийнхүү бараг хагас цаг хиртэй дэмий эргэлдсэн ч Халиун өнөөх охины барааг олж харсангүй. Тэгээд аргаа барсандаа нэлээд эргэлзэж байгаад орцных нь жижүүрээс асуугаад үзье гэж шийдлээ. Халиун ингэж сүр болгох нь дэмий ч юм болов уу гэж бодсон ч урьд шөнийнх шиг үйл явдал дахин давтагдвал яана гэхээс байж сууж боломгүй оргино.
Ингээд Халиун гараа элгэндээ зөрүүлэн зогсож байтал саатай ногоон алчуураар толгойгоо ороосон хорчгор хар авгай хэдэн хүмүүсийн дунд орчихсон “Эмнэлгийнхэн л оройтож ирсэн байж таарна. Гэнэт л зүрх нь хаачихсан юм байх хөөрхий минь. Уг нь ямар юмных нь ужиг өвчин байхав дээ. Өглөө болгон энэ байрны урдуур чинь гүйгээд л янз бүрийн гимнастик хийгээд явдаг байсан юм. Залуухан хүү байж билээ. Орцонд зогсож тамхи татна, шүлс хаяна гэж байхгүй ямар сайн хүү байлаа” хэмээн бүх хүмүүст сонсгох гэж мэрийх мэт чангаар ярин халаглаж толгойгоо сэгсчих нь шуудхан л Халиуны нүдэнд туслаа. Халиун энэ авгайг яалт ч үгүй талийгаачийн орцны жижүүр мөн гэж таагаад түүн рүү алгуурхан дөхөж очлоо.
-Эгч ээ, та энэ орцны жижүүр үү?
-Тийм ээ, намайг эндэхийнхэн андахгүй. Харин чи чинь яахаараа намайг мэддэггүй билээ, эндэхийн хүүхэд биш үү?
-Би саяхан нүүж ирсэн юм аа.
-Аан тийм үү. Тэгээд охин минь надаар яах гээв? Эгч нь энэ муу талийгаачийн гэрийнхэнийх нь зовлонг хуваалцах санаатай л зогсож байна. Эсвэл чи бас хамаатан, найз нөхөд нь юм уу?
-Үгүй ээ, би зүгээр л танаас огт өөр нэг юм асуух гэсэн
юм.
-За, тэр чинь тэгээд юу байдаг билээ?
-Танай энэ орцонд нэг тийм... зургаан настай л болов уу гэмээр жаахан охин амьдардаг уу?
-Хэнийх нь охин юм бол доо. Яг зургаан настай охин бол байхгүй дээ. Бүгдээрээ сургуулийн насных. Зарим нь гурван нас ч хүрээгүй нялх амьтад байдаг юм хөөрхийс. Чи хайж байгаа хүүхдийнхээ нэрийг эгчдээ хэлчих. Тэгээд л эгч нь олоод өгнө шүү дээ.
-Аан, би нэрийг нь яг ч сайн мэдэхгүй. Нэг тийм цагаан даашинз өмсөөд л яваад байдаг. Шөнийн цагаар энэ байрны өмнөх савлуур дээр ганцаархнаа тоглоод байдаг нэг тийм охин.
-За охин минь больж үз ээ. Шөнийн цагаар савлуур дээр тоглож байсан зургаан настай нэг ч охиныг би мэдэхгүй. Би энэ байрандаа арав гаран жил жижүүр хийж байна. Бүгдийг нь сайн мэднэ миний дүү хаа хамаагүй дэмий л юм бураад байна даа.
-Үгүй ээ эгч ээ...
-За больж үз охин минь. Хөгшин настай эгчээрээ даажигнах хэрэг юу байна даа.
-Даажигнасан хэн байгаа юм бэ? Тэрэн дээрээ тулвал өчигдөр шөнө таны хариуцдаг энэ орц руу яваад орсон юм чинь.
-Уухайс, өөр юу гэж дэмийрмээр байна. Эгч нь торхийхийг андахгүй сэргэг унтдаг хөгшин толгой шүү хөө. Миний хяналтнаас гадуур нэг ч явдал манай орцонд гардаггүй юм. Пав намайг энэ ажпыг хариуцаж авсанаас хойш манай орцонд хулгай, дээрэм нэг ч удаа гарч байгаагүй юм шүү. Энэ бүхэн бол мовхөн миний л гавъяа. Тэгтэл та нар шиг годгоносон жаахан охидууд шөнөжин баар сав хэсээд л ардаа ямар ч хяналтгүй лмьдардаг биз дээ. Тэгэхэд тэр хойгуур чинь би энэ гэр орон, гоолуур энэ тэрийг чинь манаад өдөр хоолгүй, шөнө нойргүй явж байна. Тийм байтал бас намайг гоочилно гэнэ ээ.
...Ийнхүү жижүүр авгай далим гарсан дээр нь өөрийгөө магтан эцэс төгсгөлгүй хашхичиж эхлэхэд Халиун тэндээс умхумгүй ариллаа. Энэ өгөр хэнхэг авгай ямар ч байсан өчигдөр шөнө орц руу нь яваад орсон цагаан даашинзтай охиныг хараагүй байх нь гэсэн бодол Халиунд төрж сэтгэл санаа нь улам л тавгүйрхээд ирлээ.
Энэ өдөр Халиун хичээлдээ ч явсангүй. Өдрийн туршид кафед сууж цай, кофе ээлжилж уусаар орой болгожээ. Халиуны хичээлдээ явах дургүй байгаа шалтгаан нь ч бас учиртай. Анги, сургуулийнхан нь нөхрийнхөө амийг мөнгөөр сольсон гээд түүнийг хажиглахыг тэрээр маш ихээр мэдрэх болсон. Тэгээд л сургууль, найз нөхөд гээд бүгдэнгээс нь дөлөх болсон билээ. Тэрээр яагаад ч юм гэнэт л нөхөртэйгөө хамтдаа аз жаргалтай байсан үеэ дурсаж бүх хүмүүст, эргэн тойрон дахь бүх л эд юмст товчхондоо бол амьдралд бүхэлд нь гомдох шиг болж өөрийн мэдэлгүй нулимс унагажээ.
-Уучлаарай эмэгтэй, манайх хаах боллоо. Та тооцоогоо хийх үү? гэсэн дуунаар Халиун гомдол дунд хөвөрсөн бодлоосоо цочин сэрэх мэт болов. Халиун цаг ийм орой болсоныг мэдээгүй ажээ. Зөөгч залуугийн дуунаас цочсондоо ч тэр үү Халиун их л самгардаж, тооцоогоо яаран хийгээд кафенаас гарч одлоо. Тэрээр гэр лүүгээ алхаж явахдаа сэтгэл маш ихээр тавгүйрч айдаст автаж байгаагаа мэдрэв. Гэртээ хэн нэгэнтэй хамт очиж хоноё гэтэл түүнд хань болох найз нөхөд, хамаатан садан санаанд нь орсонгүй. Ингээд Халиун алхсаар байрныхаа өмнө ирлээ. Хэдий гэгээ тасарсан ч гэлээ хүүхдүүд байрны өмнөх тоглоомын талбай дээр тоглосоор байх ажээ. Хүмүүс ч ихээр хөлхөлдөж дулаан хувцасласан залуу хосууд саравчин доор тухлан суусан харагдана. Халиуны харц нэг л мэдэхэд өнөөх савлуур дээр туссан байлаа. Гулгуур, дамждаг шат гээд бусад бүх тоглоомууд дээр хүүхдүүд тоглож байх атал ганцхан тэр савлуур дээр л хэн ч байхгүй ажээ. Халиун сэртэсхийгээд явчих нь тэр. Яагаад заавал ганцхан савлуур дээр л хүүхдүүд тоглохгүй байгаа билээ гэж бодохтой зэрэгцэн өнөөх цагаан даашинзтай жаахан охины дүр нүдэнд нь үзэгдэх шиг боллоо. Ингээд Халиун баахан барьц алдсан ч удалгүй өөрийгөө тайвшруулж дөнгөв. Тэгээд энэ савлуур дээр удахгүй энэ олон хүүхдүүдийн ядаж нэг нь ирж тоглоно гэж найдан хүлээлээ. Тэр хүлээгээд л байв... Гэвч савлуур дээр хэн ч ирэхгүй байсаар өнөөх олон бужигналдан тоглож байсан хүүхдүүд цөм гэр гэртээ орцгоочих нь тэр. Халиун юмыг яаж мэдэхэв гэсэн харцаар щгээр хүүхдүүдийн дунд өнөөх хар хүүхэлдэй сугавчилсан охиныг хайсан боловч байсангүй ээ. Айлуудын асаалттай гэрлүүд цөөрсөөр байрны өмнө эл хуль болж ирлээ. Халиуны харц гудамжны гэрэлд дүнсийн харагдах хэлбэр муутай өнөөх оавлуур дээр туссаар байснаа гэнэт л өөрийнхөө эргэн тойрныг лжиглалаа. “Ээ тэнгэр минь...” тийм ээ, Халиун өөрийн эрхгүй ийнхүү уулга алдах нь тэр. Учир нь түүний эргэн тойронд хэн ч байсангүй. Түрүүний тоглож байсан хүүхдүүд, холхиж байсан залуус, тэр цаахна талд гэрэл нь ёлтолзож байсан машин, өнөөх саравчин доор сууж байсан залуу хосууд хүртэл цөм ор мөргүй алга болчихжээ. Халиун хашхирмаар, хэн нэгнийг дуудмаар болсон ч биеэ барьж чадлаа.


4.
...Нэг л мэдэхэд айж сандарсан Халиун гэртээ орчихсон байв. Мэдээж гэрт нь ч бас түүнээс өөр хэн ч байсангүй. Тэрээр бушуухан шиг бүх өрөөнүүдийнхээ гэрлийг зурагттайгаа асаалаа. Жаахан тайвшрав...
Халиун зурагтынхаа дууг нэлээд чангалж орхиод угаалгын өрөө рүүгээ очиж усанд орлоо. Энэ үедээ Халиун хөдөө байдаг хөгшин настай аав ээждээрээочъё гэж бодов. Хот хэдий сайхан ч ганцаардал түүнээс илүү аймшигтай байгаа учир тэрээр хөдөө явахаа бараг л шийдчих нь тэр. Халиун угаалгынхаа өрөөг цэвэрлээд элдэв зүйл бодохгүйг хичээн амандаа дуу аялсаар унтлагынхаа өрөөнд орж ирлээ. Тэгээд унтлагынхаа хувцасыг өмсөн шуудхан л хөнжилдөө шургачихав. Зурагтаар гарч байгаа оройны киног жигтэйхэн ихээр шимтэн үзэх хэдий ч сэтгэлийнх нь мухарт өнөөх шөнийн цагаар савлуур дээртоглодог жаахан охины дүр байсаар байлаа. Ингэсээр кино ч дуусав. Халиун өрөөнүүдийнхээ гэрлийг унтраачихаад буцаад унтлагынхаа өрөөнд орж ирээд өөрийгөө дэмий юмнаас айлаа гэж бодлоороо баахан зэмлэв. “Хэн нэгэн охин савлуур дээр .тоглоо л биз, тэр ямар хамаа байнаа” гэж өөртөө чанга гэгч нь хэлээд уруулаа хүчлэн муухан мушийлаа. Үнэндээ Халиун инээмсэглэж эхэлсэн ч дараа нь уйлчихав. Тэрээр өөрөө өөртэйгөө, өөрийнхөө айдастайгаа гайхмаар сайн тэмцэж байсан ч өөрийгөө бүрэн дүүрэн тайвшруулж чадахгүй байлаа.
...Халиуны нойр хулжжээ. Зузаан хөнжпөөр хамаг биеэ хучаад нүдээ анин хэвтэх хэдий ч тэрээр унтчихаж үнэндээ л чадсангүй. Халиуны нүдэнд нөхөр нь үзэгдэх шиг болно. Өөр лүү нь дөхөн алхах шиг... бүр өөрийг нь нэрээр нь дуудах шиг...
Халиун эвгүйцэж жийрхэхдээ аниастай байсан нүдээ нээлээ. Цонхоор тусах сарны сүүмгэр гэрэлд тааз нь бүдэг бадаг цайвалзан харагдана. Хоёр жилийн өмнө нас барсан нөхрөө арайхийж нэг юм мартагнаж эхлээд байтал энэ байранд нүүж ирсэнээс хойш нөхрийнх нь тухай бодол дахин сэдэрч сэтгэл нь хямраад байх шиг. Энэ магадгүй ганцаардлаас л болсон хэрэг. Уг нь өмнө нь оюутны байранд байхад нөхрөө алдсан ч гэсэн нэг их ганцаардаж байгаагүйсэн. Найз нөхөд нь түүний эргэн тойронд байж уйтгар гунигийг нь хуваалцаж байсан болохоор энэ байранд байснаас арай л дээр байж. Гэвч тэр оюутны байранд нөхрөө алдсан ганц бие эмэгтэйг гоочлох эрчүүд мундахгүй олон байсан болохоор тэрээр бүхнээс зугтаж энэ байрыг худалдаж авсан. Тэрнийхээ харгайгаар л бүх найз нөхдөөсөө холбоогоо тасалчихаад байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ түүнийг тойрон хүрээлж байсан найз нөхөд нь өнөөх нөхрийнх нь ажиллаж байсан үйлдвэрээс ирсэн нөхөн олговрын хэдэн төгрөгнөөс нь горьдож байсан гэдгийг Халиун байр худалдаж авах шийдвэр гаргасан үедээ л мэдсэн. Түүнд чухам тэр үед л бүх юм утгагүй болсон доо.
Халиун ийнхүү элдвийг бодон тааз ширтэн хэвтсээр л байлаа. Ингэхдээ Халиун өнөөх савлуурын хяхтнах чимээ дахин гарах болов уу хэмээн битүүхэндээ хүлээх ажээ. Цаг хором хормоор өнгөрсөөр гэнэт л өнөөх савлуурын чимээ тодоос тод дуулдлаа.
"Дүүжин даажин...”
Жаахан охины ямар ч хөггүй зэвхий сөөнгө хоолой. Халиун хоёр гараараа чихээ таглалаа. Гэвч энэ үйлдэл нь түүнд нэмэр болж чадсангүй. Савлуур хяхтнан дуугарч “Дүүжин... Даажин...” гэсэн сөөнгө хоолой үргэлжпэн сонсогдсоор. Халиун аргаа баран орноосоо өндийлөө. “Өнөөх цагаан даашинзтай охин мөн байна” гэсэн бодлоо батлах гэсэн бололтой Халиун цонх руугаа аажимхан дөхөв. Тэгээд харлаа. Мөн байна аа, охин өнөөх даашинзтайгаа савлуур дээр суугаад өөрийнхөө өмнө нөгөө өрөвгөр хар хүүхэлдэйгээ суулгаад хүзүүгээ гэлжийлгэн савлуурдаж байлаа. Халиуны зүрх нь цээжиндээ багтаж ядах мэт оволзон хурднаар цохилж амьсгал нь давхцаад ирэв. Тэгээд өөрийн эрхгүй цонхноосхолдлоо. Тэрээр нэгл мэдэхнээ уйлчихсан орон дээрээ сууж байгаагаа мэдэв. Чихэнд нь өнөөх “Дүүжин... Даажин...” гэсэн үгс сонсогдсоор. Халиун хөнжлөөр бүх биеэ битүү ороож ороо налан газар суулаа. Тэгтэл нэг их удалгүй савлуурын хяхтнах чимээ, “Дүүжин... Даажин...” гэдэг үгс сонсогдохоо больчих нь тэр.
“Охин савлуурдахаа больчихлоо. Одоо аль орц руу орох вэ? хажуугийн орц руу орох нь уу?” гэж бодсоор Халиун дахиад л цонхныхоо өмнө очив. Үнэхээр охин савлуурдаж дуусаад хүүхэлдэйгээ санжигануулан чирсээр 4-р орц руу явж харагдав. Халиуны дотор палхийгээд л явчихлаа. “Өчигдөр энэ охин 1- р орц руу орсон биш билүү?” гэсэн өөрөө өөрөөсөө асуусан бодол Халиуны толгойд эргэлдэж айж балмагдах сэтгэл нь дээд цэгтээ хүрэх нь тэр ээ. “Гэр нь хажуугийн орц биш байх нь, мэдээж бас одоо орж байгаа 4-р орц нь ч биш” гэж тэрээр өөрөө өөртөө шивнэн хэллээ. Халиун орон дээрээ суугаад цагаан даашинзтай охин яагаад орц болгоныг дамжаад яваа тухайбодов. Тэгсэнээ гэнэт л нэгийг санав бололтой сэртэсхийгээд явчих нь тэр.
Тийм ээ, яг үнэн. Одоо 4-р орцноос хэн нэгэн хүн үхэх ёстой. Яагаад гэвэл цагаан даашинзтай охин тийшээ орсон. Халиун ийнхүү бодоод салганан чичирхийлж эхэллээ. Тэрээр орныхоо өмнө нүдээ анин, чихээ таглан суусаар л байв. Гэнэт л хэн нэгэн эмэгтэй хүн муухай хашхирч дараа нь ямар нэгэн хүнд зүйлийн пид хийн газар унах чимээ гарлаа. Халиун энэ бүхнийг сонсоогүйд тооцон чихээ таглан суусаар л байв. Нэг л мэдэхнээ түргэний эсвэл цагдаагийн машины ослын дохио хангинахад Халиун нүдээ нээж харвал гадаа гэгээ орчихсон, зарим хүмүүсийн хоорондоо ярилцах чимээ гадаа сонсогдож байлаа.
Халиун “Өглөө болчихож” хэмээн амандаа үглэснээ хөл дээрээ босоод цонх руугаа очлоо. Тэгээд гадагшаа харснаа Халиун чимээгүйхэн уйлж эхлэв. Учир нь, өнөөх цагаан даашинзтай охины орсон орцны гадаа түргэний машин зогсчихсон байх бөгөөд цементэн зам дээр нэгэн эмэгтэй унаж цус нөжтэйгөө хутгалдсан байх нь харагджээ. Эмэгтэй хэдийнэ үхсэн бөгөөд уг цогцсыг цагаан халаадтай хэдэн хүмүүс эмнэлгийн машинд ачих гээд эвээ олохгүй байгаа нь Халиуны нүдэнд тодхон өртөв. Халиун ямар ч чимээ гаргалгүй уйлсаар байснаа эцэст нь жаахан тайвширч нүүрээ угаагаад гадагшаа гарах бэлтгэлээ хангалаа. Тэрээр гоё сайхан хувцасаа өмсч үсээ самнан нүүрээ янзлав.
Халиун орцныхоо өмнө гарч ирэнгүүтээ эмнэлгийн машины жолооч бололтой нэгэн хижээлдүү насны эр дээр явж очоод юу болсон тухай асуулаа. Хэдхэн цагийн өмнө, өөрөөр хэлбэл үүр цайхаас арай өмнөхөн өнөөх цагаан даашинзтай охины явж орсон орцны долоон давхарт амьдарч байсан нэгэн авгай тагтан дээрээсээ үсэрч амиа хорложээ.
Энэ үгийг сонсоод Халиун хэнтэй ч юу ч ярилгүй түргэн түргэн алхаж явсаар өнөөх өчигдрийн сууж байсан кафедаа очлоо. Тэгээд дахиад л баахан цай, кофе ээлжлэн захиалж үүн дээрээ нэмэн тамхи баагиулан тухлан суув. Тагтан дээрээс үсэрч амиа алдсан авгай, цагаан даашинзтай охин хоёрын хооронд ямар нэгэн холбоо байгаа мэт түүнд санагдана. Энэ золгүй явдал болсны өмнөх хоёр хоногт ч гэсэн цагаан даашинзтай охин савлуур дээр тоглож байгаад одоо хэдийнээ нас барчихсан байгаа хоёр хүний амьдардаг орц руу явж орсон хэрэг. Цагаан даашинзтай охин ороод тэгээд л хүн үхсэн, гүйцээ. Халиун цагаан даашинзтай охин хүн алж байна гэдэгт бат итгэжээ.



5.
...Цагдаагийн газар очиж цагаан даашинзтай охин болон өдөр болгон дараалан гарч байгаа золгүй үхлийн талаарх өөрийнхөө дүгнэлтийг бүгдийг нь тоочихоор шийдсэн Халиун сууж байсан кафенаасаа гарлаа. Тэгээд өөрийнхөө байрны харъяалагдах цагдаагийн хэлтэст очиж үзэж харсан бүхнээ нэгд нэгэнгүй ярив. Цагдаа түүний ярьсан бүхнийг тэмдэглэж аваад "Шаардлага гарвал тантай эргэж холбоо барья” гэж хэлээд л гаргачихав. Энэ нь Халиунд дэндүү чамлалттай санагдах нь тэр. "Уг нь хэн нэгэн цагдааг дагуулж ирээд гэртээ хамт хоносон бол...” гэсэн бодол түүний толгойд эргэлдэж байсан ч “Ганц бие эмэгтэй цагдааг гэртээ хамт очиж хоноё” гэж хэлэх нь нэг талаасаа ичгэвтэр хэрэг гэж үзээд амаа жимийжээ.
Халиун энэ орой гэртээ орж хонохоосоо жийрхэн орцныхоо өмнө баахан эргэлдэж байснаа буудалд очиж хонохоор шийдэн хөл нь хөнгөрөн алхлаа. Тэгээд байрныхаа ойролцоо байрлах нэгэн жижгэвтэр буудалд өрөө авч орон дээр нь таатай нь аргагүй тэрийн уналаа. Энд хоновол ямар ч айх зүйл байхгүй, амар юм гэж бодсон Халиун хар хүүхэлдэй сугавчилсан цагаан даашинзтай охиныг ганц өдөр ч болов ор тас мартахаар шийдэж гадуур хувцасаа нимгэлэн хөнжлөөр биеэ хучлаа. Урд шөнө өнөөх охин, амиа хорлосон авгай хоёроос болон огтхон ч цурам хийгээгүй болохоор Халиун дэрэн дээр толгойтавингуутаа л зүүрмэглэж эхлэв. Тэгтэл гэнэт "тог тог тог...” хийн өрөөнийх нь хаалгыг тогших чимээ дуулдлаа. Халиун хэн нэгэн хүн өрөө андуурсан юм болов уу гэж бодон босолгүй хэвтэж байтал бас дахиад л тогших нь тэр. Ийнхүү дахин дахин тогшсон учир Халиун арга буюу хөнжпөөсөө ховхрон өндийж гэрлээ асагааад хаалга руугаа зүглэн очлоо.
-Хэн бэ?
/таг чиг/
-Хэн бэ?
Халиуны сэтгэл тавгүйрхэж өнөөх буцаад унтахад бэлэн байсан амтат нойр нь ор мөргүй замхран арилах нь тэр ээ. “Одоо яадаг билээ” гэсэн бодол Халиуны хамаг сэтгэлийг түгшүүлэн яах учраа олохгүй баахан самгардав. Тэгтэл бас дахиад л “тог тог...” хийлгэн хаалга тогших чимээ сонсогдлоо. Халиун ямар нэгэн байдлаар хэрэг бишдэж мэднэ гэж бодоод хурдхан шиг гадуур хувцасаа өмслөө. Бас дахиад л “Тог тог...”
“Хэн бэ? танд юу хэрэгтэй вэ?” хэмээн Халиун тэсгэл алдан бараг л хашхирах шахам өндөр дуугаар хэлэв. Гэсэн хэдий ч урьдын адил таг чиг байсаар л. Эцэст нь Халиун нэг сайн гүнзгий амьсгаа аваад хаалганыхаа түгжээг мултлан үүдээ цэлийтэл нээлээ. Хачирхалтай нь Халиуны өрөөнийх нь гадаа хэн ч байсангүй. Халиун алмайран түгшиж хамаг бие нь салганан чичирхийлж эхэллээ. Яалт ч үгүй л манай өрөөний хаалгыг тогшсон доо хэмээн амандаа үглэсээр хонгилд гарч эргэн тойрныг ажиглалаа. Хэн ч алга, бас чихэнд нь торох чимээ ч байсангүй. Халиун хэсэг хугацаанд эргэлзэн зогсож байснаа өрөө рүүгээ буцаж ороод хаалгаа түгжин орлуугаа зүглэлээ. Тэгмэгцээ Халиун чухам л үсэртлээ цочин хойшоо ухрах нь тэр. Учир нь, түүний орон дээр нэгэн тас хар өнгөтэй тохойн чинээ өрвийсөн хүүхэлдэй хэвтэж байжээ. Халиун энэ хүүхэлдэйг яалт ч үгуй өнөөх цагаан даашинзтай охины чирээд явдаг хүүхэлдэй мөн гэж таниад эгээтэй л ухаан алдаж унасангүй. Тэгээд хэд дахин эргүүлэн түгжсэн буудлын өрөөнийхөө хаалгыг мунгинан 'мйж арайхийн тайлаад цүнхээ ч авалгүй өрөөнөөс гарч I үйлээ. Тэрээр гүйсээр нэг л мэдэхэд гэрийнхээ хаалганы өмнө ирчихсэн зогсож байв. Аз болоход түүний өмдний халаасанд мрийнх нь түлхүүр байсан болохоор тэрээр буудалд орхисон цүнхээ үгүйлсэн ч үгүй цоожоо тайлан гэртээ орлоо. Дахиад и бүх өрөөнийхөө гэрлийг зурагттайгаа асаагаад зурагтныхаа дууг бараг л дээд цэгт нь хүртэл чангалаа. Халиун тэр өрвийсөн хар хүүхэлдэйг яаж яваад буудлын өрөөнд орчихсоныг бодоод олсонгүй. Шаазан аягандаа дүүрэн халуун цай хийгээд салганасан гараараа атган хэд дахин оочлоо. Тэгээд жаахан гайвшрав. Энэ шөнө Халиун унтлагынхаа өрөөний цонх руу ч пйртсонгүй. Гэхдээ л тэрээр өнөөх савлуурын хяхтнан савлах чимээ гарах вий хэмээн болгоомжлон хүлээж байсан ч ашгүй энэ шөнө тэр чимээ гарсангүй. Өөрөөр хэлбэл өнөөх цагаан даашинзтай охин ирсэнгүй.
Өглөө болж нар мандсаны дараа Халиун бүр мөсөн тайвширч цагаан даашинзтай охиныг дахин харахгүй нь хэмээн баярлаж дутуу нойроо нөхөн сайхан унтахаар шийдэж хөнжилдөө шургалаа.
Шөнийн туршид айдсаасаа болоод огтхон ч цурам хийгээгүй Халиун хэвтэнгүүтээ л унтав. Тэрээр хэдий унтаж чадсан ч гэлээ зүүдэнд нь нас барсан нөхөр нь ирж түүнийг гараас нь чангааж хамт явахыг ятгах ажээ. Өөрийнх нь гараас атгасан нөхрийнх нь гар цэв хүйтэн байхыг Халиун мэдэрч цочих мэт боллоо. Гэвч тэрээр сэрж хараахан чадсангүй. Нөхөр нь Халиуныг явахыг хүсэхгүй байсанд баахан уурлаж заавал авч ивна хэмээн зүтгэлээ. Тэгээд Халиуныг алахаар завдан мөс шиг хүйтэн хоёр гараараа түүний багалзуурнаас атгахад тэрээр муухай чарлан нойрноосоо сэрлээ. Түүний хамаг бие нь нэвт хөлөрчихсөн бөндөгнөтөл чичирч байх ажээ. Тэгсэнээ тэрээр унэхээр хоолой нь боогдсон хүн шиг хоёр гараараа хүзүүгээ бариад хахаж цацан баахан ханиалгав. Халиун шуудхан босоод угаалгынхаа өрөөнд орж нүүрээ бүлээн усаар шавшин угаалаа. Зөөлөн алчуураар нүүрээ болгоомжтой арчсааругаалгынхаа өрөөнөөс гарч ирсэн Халиун цонхоороо гадаах байдлыг харснаа нар шингэж байгааг мэдэв. Өчнөөн олон цаг нам унтчихсанаа мэдээгүй тэрээр ширээн дээрх жижиг цагийг хараад уулга алдах нь тэр. Тэрээр өмнө нь амьдралдаа хэзээ ч ингэж олон цагаар унтаж байгаагүй санагдана. Юу юугүй нар жаргаж дахиад л харанхуй болох нь гэж бодсоор Халиун гал тогооныхоо өрөөнд орлоо. Халиун хамгийн сүүлд хэзээ өөртөө хоол хийж идсэнээ ч мартжээ. Ялангуяа сүүлийн хоёр хоног кафед сууж баахан кофе залгилсанаас биш дорвитойхон юм олж идээгүй гэдгээ тэрээр сайн мэдэж байлаа. Ингээд Халиун өөрийнхөө ходоодыг баярлуулахаар шийдэн мах хэрчиж ногоо арилган хоол бэлтгэлээ.
Түүнийг ширээнийхээ ард ганцаархнаа суугаад хооллож байхад гадаа нар жаргаж аль хэдийнэ хүмүүсийн хөл татарч эхэлжээ.



6.
Халиун үнэндээ “Хоол гэж ийм сайхан зүйл байдаг билүү?” гэж уулга алдмаар болжээ. Цадталаа сайхан хооллосон ганц бие бүсгүйн хамаг бие нь тавиран ядаргаа нь гарах шиг боллоо. Хоолны сав, аяга тавгаа угааж цэвэрлэсэн Халиунд өөр хийх ажил үнэндээ олдсонгүй. Тэрээр хоёр өрөөнийхөө хооронд дэмий баахан сэлгүүцэж байснаа ямар ч сонголтгүйгээр дахиад л өнөөх унтлагынхаа өрөөнд орж унтахаар хэвтлээ. Сэтгэлийнх нь мухарт өнөөх савлууртай холбоотой таагүй бодлууд эргэлдэж байсан ч Халиун тэр бүгдийг аль болох мартах гэж хичээнэ. Гэрт урьд шөнүүдийн нэгэн адилаар ямар ч чимээгүй. Халиун өөрийгөө ганцаардаж байгаагаа дэндүү ихээр мэдрэх шиг.
Нэг л мэдэхэд тэрээр уйлж байлаа. Түүний эргэн тойронд ганцаардал бас түүнээс ч илүү аймшигтай дарамт, шалтгаангүй айдсууд дүүрэн байлаа.
“Уг нь унтчихвал шөнө хурдан өнгөрч дорхноо л өглөө болчихно” гэж бодох хөөрхий бүсгүй хэдий нүдээ анин хэвтэх авч тусыг эс олно. Тэгсэнээ гэнэт нэгэн мэргэн арга олоод хурдхан шиг орноосоо босон эмийн жижиг хайрцгаа нээлээ. Ашгүй Халиуны эмийн хайцганд нь түүний хайсан нойрны эм байх нь тэр. Ямар зорилгоор хэзээ авсанаа ч санахгүй байгаа тэрхүү эмийг Халиун зориулалтаас нь хоёр дахин их тунгаар уугаад орондоо буцаж оров. Нэг их удалгүй нойрны эмийн үйлчилгээ үр дүнгээ өгч Халиуны нүд сүүмийн сүүмийсээр төд удалгүй унтлаа.
.. .Хэр их унтсаныг бүү мэд нэг л мэдэхэд савлуурын төмөр хяхтнах чимээ, “Дүүжин... Даажин...” гэсэн жаахан охины хоолойтой хоршин үргэлжлүүлэн сонсогдоход Халиун яалт ч үгүй нойрноосоо сэрлээ. Эхэндээ өөрийгөө зүүдэлж байна уу хэмээн бодсон ч Халиун тарж бутарсан ухаанаа цуглуулан нойрноосоо бүрэн сэрээд тэр дороо айдаст автан сандрав. Энэ бол зүүд биш бодит байдал байсныг Халиун ойлгожээ. "Өнөөх чинь... өнөөх чинь байна” гэсэн бодол Халиуны толгойд рргэлдэж тэрээр өөрийн мэдэлгүй уйлж эхлэв. Савлуурын хяхтнах чимээ үргэлжлэн сонсогдсоор л. Халиун хэдий чихээ тглан хэвтсээр байсан ч савлуурын хяхтнах чимээ сонсогдох (югөөд тэрээр аргаа баран сүүлдээ орноосоо босч цонх руу дөхөн алхлаа. Тэгээд хөшгөө тун болгоожтойгоор нээж өчүүхэн жаахан завсар гаргав. Өнөөх цагаан даашинзтай охин савлуур дээр урьдын адил савлуурдан тоглох аж. Халиун хэдий айхын дээдээр айж байсан ч яагаад ч юм түүнээс харцаа салгаж чадсангүй. Халиун энэ удаад цагаан даашинзтай охиныг чухам аль орц руу орох бол хэмээн түгшин хүлээж байлаа. Нэлээд хугацаа өнгөрсний эцэст цагаан даашинзтай охин “Дүүжин... Даажин...” гэж аялахаа зогсоон савлуурдахаа болилоо. Тэр өнөөх л хар хүүхэлдэйгээ сугавчилсаар яг Халиуны харж байгаа унтлагынх нь өрөөний цонх руу ширтэн харах нь тэр. Халиун цочих мэт болсон ч түүнээс мөн л урьдын адил харцаа салгаж чадсангүй. Өнөөх охин ч бас Халиуны харж байгаа тэр цонх руу харсаар өөр ямар ч үйлдэл хийсэнгүй. Бүр яг л хөшөө шиг, зогсож байсан тэр газраа зогссоор басхүү Халиун руу харсаар байв. Тэгсэнээ гэнэтхэн хүзүүгээ үл мэдэг гэлжийлгэж Халиунаас харцаа салгалгүй урагшаа алхлаа. Халиун түүнийг чухам аль орц руу орох бол хэмээн хүлээзнэв. Гэтэл өнөөх охин Халиуны орц руу чиглэн алхлаа. Тэгээд харсаар байтал яг Халиуны орц руу яваад орох нь тэр ээ. Халиун эгээтэй л ухаан алдсангүй. Сандарч балмагдахдаа тэрээр өөрийн эрхгүй хойшоо хэдэн алхам ухарлаа. Тэгээд том хөнжпөөрөө биеэ бүтэн ороогоод унтлагын өрөөнийхөө мухарт шигдэн суув.
“Энэ охин арай манай гэрт..., над руу ирж байгаа юм биш биз дээ" хэмээн эргэлзэн айдаст автах Халиун яах ч учраа олсонгүй. Тэрээр зөвхөн хүлээж байлаа. “Битгий л наашаа ирээсэй, 36 айл байсаар байгаа юм чинь манайх руу орж ирэхгүй ч байж болно” хэмээн элдвийг эргэцүүлэх Халиун бөндөгнөтөл чичирсээр.
Тэгтэл үнэхээр нэг их удалгүй Халиуны гэрийн хаалгыг хэн нэг нь тогших чимээ тодхон дуулдав. Халиуны зүрхээр ёгхийтэл хатгуулаад явчих нь тэр. “Бурхан минь би хий юм сонсож байна, хий юм сонсож байна...” хэмээн шивнэж чихээ таглан толгойгоо сэгсчих Халиун яах учраа олсонгүй. “Тог... тог... тог... ” гэсэн удаан хэмнэлтэй хаалга тогших чимээ дахин дуулдлаа. Энэ удаад Халиун бүр зүгээр л хөшиж орхижээ. Түүнд хаалга руугаа явж очино гэсэн ямар ч бодол төрсөнгүй, зүгээр л яг энэ суу байгаа орон дээрээ суугаад л байхаар шийджээ. Дахин хаалга тогших чимээ... "ТОГ... ТОГ... ТОГ...”, бас дахин “ТОГ... ТОГ... ТОГ...”, бас дахин...
Ингэсээр эцэст нь Халиуны тэсгэл алдрав бололтой “Хараал идсэн муу ёрын охин минь чамд юу хэрэгтэй вэ?” хэмээн өндөр дуунаар муухай хашхиран хэллээ. Тэгтэл хаалга тогших чимээ гарахаа больчих нь тэр. Халиун чих тавин чагнахын хажуугаар охин үнэхээр явчихав уу хэмээн горьдон бодож байлаа. Гэтэл Халиуны гэрийн хаалгыг түрүүчийнх шигээ зүгээр л “тог... тог.хэмээн эелдэгээр тогших биш бүр чангаар магадгүй эвдэх нь үүгэлтэй тас... тас... хийтэл чангаар балбав. Халиун салгалтал цочсоноо цурхиран уйллаа. Гэрээр өрөөнийхөө мухарт улам бүр шигдсээр. Дахиад л асар хүчтэйгээр хаалга балбах чимээ гарав. Халиун дахиад л цочсон хэдий ч үргэлжлүүлэн уйлсаар байлаа. Тэгсэнээ тэрээр жаахан ч гэсэн сэхээ аван чухам юу болоод байгааг бодож эхэллээ. Тэгээд Халиун өнөөх ад зэтгэрийн гэмээр цагаан даашинзтай охин яалт ч үгүй гэрийнх нь хаалганы цаана зогсож байна гэдэгт бат итгэв. Түүнийг ингэж бодохтой нь зэрэгцэн ямар ч амьгүй харцтай жаахан охин өнөөх хар хүүхэлдэйгээ өрөөсөн гартаа санжигануулан зогсож байгаа тийм дүр зураг нүдэнд нь үзэгдэх шиг боллоо.
Энэхэн агшинд Халиуныг чухам яаж тэсч байгааг хөндлөнгийн хүн харсан бол ойлгохооргүй ажээ. Тэрээр ямартай ч өөрийнхөө эргэн тойронд болж буй зүйлүүдэд дүгнэлт хийх ухаантайгаа байв.
"Энэ охинд би хэрэгтэй, чухамдаа бол миний үхэл түүнд хэрэгтэй юм байна. Өмнөх шөнүүдэд энэ охины орсон орц болгоноос хүн үхэж байсан. Тийм болохоор энэ удаад охин нэгэнт л манай орцонд орж ирээд гэрийн минь хаалгыг тогшиж байгаа хойно би ч бас үхнэ гэсэн үг. Би өнгөрчээ, гэхдээ аврагдах ямар нэгэн гарц байх ч юм билүү, бурхан минь надад туслаач...”
Тийм ээ, энэ бол Халиуны бодол. Өөрөө өөртэйгөө ярилцаж айдас, муу ёрын бүхнийг давж гарах гэсэн түүний тэмцэл.



7.
...Хаалгыг бүр урьд урьдынхаасаа ч илүү хүчтэйгээр тас тас хийтэл цохилоо. Халиуны амьсгал давцаж нүд нь харанхуйлах шиг болов. Тэгээд хэсэг хугацаа өнгөртөл ашгүй өнөөх хаалга балбах чимээ зогсчээ. “Ингээд л зогсчихоосой доо, бурхан минь...” хэмээн Халиуныг залбирч байтал үүднийхнь хонгилоор хэн нэгэн хүний алхах чимээ гарах нь тэр. Уг нь дахин хаалга цохих болов уу хэмээн хүлээж байсан хөөрхий бүсгүй навтасхийн цочсоноо өөрийн эрхгүй “Ээж минь...” хэмээн дуу алдлаа. Халиун “Уг нь би гэрийнхээ хаалгыг түжсэн шүү дээ” хэмээн өөртөө хэлж урилгагүй зочин чухам яасхийгээд гэрт нь орж ирчихээд явж байгааг бодон гайхна. Ямартай ч тэрээр хаалганы түгжээ торхийх, үгүй ер нь хаалга нээгдэх чимээг ч сонсоогүйгээ сайн мэдэж байлаа.
Үүдний хонгилоор алхаж байгаа этгээд Халиуны байгаа унтлагын өрөө рүү аажмаар дөхсөөр байв. Халиун “Бурхан минь надад туслаач дээ, гуйж байна, тусла л даа. Хараал идмэр, намайг тайван орхиоч” хэмээн үглэх хэдий ч түүнд өөрийгөө чухам юу гээд байгаагаа тэрхэн агшинд анзаарах сөхөө байсангүй.
Өнөөх хөлийн чимээ унтлагын өрөөний хаалганы өмнө тулж ирлээ. Халиун “Одоо чухам юу харах бол доо” хэмээн бүлтгэнэн хүлээх хэдий ч өнөөх өөрийнх нь төсөөлж байгаа цагаан даашинзтай охин орж ирэлгүй яг үүднийх нь тэрхэн хавьцаа зогсчих нь тэр. Хэдэн хором өнгөрсний дараа Халиун чамд юу хэрэгтэй вэ? хэмээн асар их зориг гарган байж шивнэн хэллээ. Ингэж хэлчихээд Халиун охиныг “Яг одоо л ороод ирнэ дээ” хэмээн хүлээсэн ч бас л орж ирсэнгүй, таг чиг.
Хэдэн хором өнгөрлөө... Гэнэтхэн л хэн нэгэн эрэгтэй хүний “Халиунаа..гэж дуудах этгээд хоолой унтлагын өрөөний үүд хавьцаанаас сонсогдов. Халиун чимээ гарсан тэр зүг рүү өөрийн эрхгүй харцаа шилжүүллээ. “Энэ бас хэн бэ?” гэсэн бодол толгойг нь алхаар цохиод авах шиг. Халиун айсандаа хэдий уйлж буй мэт боловч нүднээс нь нулимс гарахаа хэдийнэ больсон бололтой зүгээр л эхэр татна. Халиуны нүдэнд юу ч үзэгдсэнгүй. Түүний хоолой ам хуурайшин хатаж бүр дуугарах ч сөхөөгүй болжээ. “Яалт ч үгүй эрэгтэй хүн намайг дуудсан, тийм болохоор өнөөх жаахан охин биш болж таарах нь уу” гэсэн бодол Халиуны элий балай болоод буй оюун ухааных нь хаа нэгтэйгээс төрөх шиг... Дахиад л “Халиунаа..." гэсэн өнөөх эрэгтэй хүний аяархан дуудах сөөнгө хоолой. Энэ удаад Халиун амнаасаа дөнгөж нэгэн бүгдхэн төдий л авиа гаргажээ. Гэгтэл өнөөх үүдэнд зогсоод Халиуныг дуудаж байсан этгээд холөө чирэн алхаж төдөлгүй унтлагын өрөөнд ороод ирлээ.Тэр бол өнөөх хар хүүхэлдэйгээ санжигануулан чирсэн жаахан охин биш харин хар хувцастай өндөр биетэй эрэгтэй хүн байх нь тэр. Халиун өнөөх эрэгтэй хүний аяархан дуудах сөөнгө хоолой. Энэ удаад Халиун амнаасаа дөнгөж нэгэн бүгдхэн төдий л авиа гаргажээ. Тэгтэл өнөөх үүдэнд зогсоод Халиуныг дуудаж байсан этгээд хөлөө чирэн алхаж төдөлгүй унтлагын өрөөнд ороод ирлээ. Тэр бол өнөөх хар хүүхэлдэйгээ санжигануулан чирсэн жаахан охин биш харин хар хувцастай өндөр биетэй эрэгтэй хүн байх нь тэр. Халиун түүний царайг хөшигний завсраар нэвт тусах сарны сүүмгэр гэрэлд лавшруулан хараад танимагцаа цөхөрсөн зэвхий хоолойгоор сонсогдох төдий авиа гаргав. Халиуны танисан тэр хүн бол яалт ч үгүй хоёр жилийн өмнө үйлдвэрийн ослоор нас барсан нөхөр нь байжээ. Халиун хана руугаа улам бүр наалдан шигдсээр.
-Халиунаа нааш ир, намайг танихгүй байна уу? Би нөхөр чинь байна.
Энэ үгийг Халиун хэдий сонссон боловч юу ч дуугарсангүй.
гэтэл өнөөх эр түрүүний хэлсэнээ дахиад л давтан хэлэв. Тэгсэнээ Халиуны хариу хэлэхийг ч хүлээлгүй шуудхан л Халиуны шигдэн сууж байгаа өрөөний булан руу чиглэн ирлээ.
Халиун түүний ирэхийг нүд цавчилгүй ширтэн харж байснаа яг өмнө нь тулаад ирэх агшинд хамаг тэнхээгээ шавхан муухай хашхиран ухаан алдлаа.
...Халиунаа, хайрт минь хүрээд ирээч. Би чамайг хүлээж байна. Наад ганцаардсан, атаархал, муу санаагаар дүүрсэн газраа юунд хоргодоод байгаа юм бэ? Би чамайг хүлээж байна.
Би цагаан даашинзтай охиноос чамайг аваад ирээч гэж гуйсан. Түүнийг дагаад яв.
...Халиун нүдээ аажимхан нээлээ. Өрөөнд хав харанхуй, енөөх өмнө нь бараг л тулаад ирсэн нөхөр нь ч алга. Тэрээр оөрийгөө ухаан алдаад хэр их удсанаа мэдэхгүй байлаа. Ямартай ч тэрээр өөрийгөө унтлагын өрөөний мухарт хэвтэж байгаагаа ойлгов. Цонхны цаанаас савлуурын хяхтнах чимээ,цагаан даашинзтай охииы "Дүүжин Даажин...” гэх зэвхий хоолой хоёр сонсогдоно
Халиун хэвтэж байан газраасаа хүндэрсэн биеэ хүчлэн арайхийн өндийлөө. Тэгээд цонхоор хартал өнөөх охин урьдын адил ганцаархнаа савлуурдан тоглох аж. Гэхдээ түүний өнөөх хүүхэлдэй нь харагдсангүй Гэтэл энэ үед "Тог... Тог... Тог...” хэмээн хэн нэгний хаалга тогших чимээ сонсогдлоо. Халиун хэсэгхэн хугацаанд эргэлзэн зогсож байснаа үүдээ тайлахаар шийдэж гарах хаалга руу зүглэв. Тэрээр үүдний өрөөнийхөө гэрлийг асааж “хэн бэ?” ч гэж асуулгүй хаалгаа нээжээ. Халиуны гэрийнх нь үүдэнд хэн ч байсангүй. Харин өнөөх эрэмдэг амьтан шиг өрөвгөр хар хүүхэлдэй л хөсөр хэвтсэн харагдана.
...Халиун хүүхэлдэйг өрөөсөн гартаа санжигануулан барьсаар савлуур луу дөхөн алхаж байлаа. Цагаан даашинзтай охин савлуурдан тоглосоор байснаа Халиуныг ирмэгц түүний гарыг цэв хүйтэн гараараа хөтлөн хаашаа ч юм явж одлоо.
...Өглөө болж нар мандахад Халиуны орцны үүдэн дээр хэсэг хүмүүс цагдаа, эмнэлгийнхэнийг сонирхон бөөгнөрөн зогсоцгоосон харагдана. Өнөөх саатай ногоон алчуураар толгойгоо ороосон хорчгор хар авгай бүх хүний анхаарлыг өөртөө татахуйц чанга дуугаар “Энэ муу охин хөөрхий унтлагынхаа өрөөний буланд үхчихсэн олдсон гэнэ ээ. Зүрх нь зогсчихсон гэнэ зайлуул” хэмээн шогшрон хэлж байлаа.


Top
   
PostPosted: Oct.12.15 12:45 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Үхмэл тосгон


...Цас будран орсоор. Цагаан өнгөнд хучигдсан хязгааргүй уудам тал нутагт машин дуу гарах нь салхи исгэрэхээс өөр чихэнд сонсогдох ганц чимээ гэлтэй. Гадаа хэдий хүйтэн, амьд амьтны бараа харагдахгүй байгаа ч гэлээ энэхүү жийп машин дотор сууж яваа зургаан хүний нэгээс бусад нь их л аз жаргалтай байлаа. Ариунаа хэмээх 30 эргэм насны гоолиг биетэй, царайлаг эмэгтэй өөрийнхөө найман настай охиноо дагуулан найзуудтайгаа хөдөө аялж яваа нь энэ. Цас ихтэй өвлийн улиралд хол газар зугаалдаг хүмүүс үнэндээ бараг байдаггүй атал эдгээр хүмүүс Ариунаагийн санаачилгаар ийнхүү хотоос алс зайдуу газар сайн машины хүчинд торолгүй давхиж байлаа. Ариунаа цайвар шаргал өнгийн куртка өмсөж жаахан хүүхдийн гэмээр сэгсгэр амьтны дүрстэй чихэвч зүүжээ. Харин Ариунаагийн охиныг Ангирмаа гэх бөгөөд түүнд энэ аялал огтхон ч сайхан санагдахгүй байгаа нь нүднээс нь л илт ажиглагдаж байв. Арга ч үгүй биз дээ. Дандаа л томчууд өөрийнх нь эргэн тойронд дуулж хашхичин, ойлгоход бэрх ямар нэгэн зүйл яримагцаа гуяа алгадан инээгээд л. Энэ бүхний юу нь сайхан байдаг байна аа хэмээн өөртөө хэлэн хамраа зангидах жаахан охинд цонхоор ширтэхээс өөр ямар ч хийх зүйл байсангүй. Ариунаагийн үй зайгүй найз Батчимэг нь түүний хажууд бөөрөөрөө нийлэн суусан харагдана. Тэд бүр бага байхын л нэг ангид суралцаж байсан бөгөөд тэрээр цайвар өнгийн богино нэхий дээл өмсөж түүнтэйгээ ижил өнгийн ноолууран ороолт хүзүүндээ зүүжээ. Харин нөгөө гурав нь гурвуулаа эрэгтэй. Тэдний нэрийг Болдбаатар, Зоригт, Энхбаяр гэх бөгөөд өнгөрсөн жил өөрсдийнхөө хамаг хөрөнгийг нийлүүлэн Ариунаагийн санаачлан гаргасан төслийн дагуу бизнес эрхэлцгээсэн. Тэдний хувьд энэ үйлдэл нь ёстой л нүдээ олсон хэрэг байсан бөгөөд бүгдээрээ ямар ч гомдолгүй хангалттай ашиг олцгоосон билээ. Тийм ч учраас эдгээр залуучууд Ариунааг маш их хүндэлдэг болжээ. Гар нийлсэн сайн баг болж чадсан залуучууд маш богино хугацаанд дотносч олон олон бизнес дээр хамтран ажиллаж мөнгийг ёстой л нэг хуүлэх болсон нь цөөнгүй хүмүүсийн атаархлыг төрүүлж эхэлсэн.
Машин жолоодож яваа туранхай биетэй өндөр залуу бол
Болдбаатар. Тэрээр бараг арваад жил машин барьсан бөгөөд бусдаасаа техникийн хувьд хавьгүй илүү туршлагатайгаараа их
Л бахархдаг. Түүнийг үе үе толгойгоо гэлжийлгэн тас тас инээхэд шилээ даван ургуулсан урт үс нь нүдийг нь даран халхлах аж. Болдбаатар тэгэх бүрд нь үсээ хойш үлээж сурамгай нь аргагүй чихнийхээ ард тогтоож байлаа.
Дуучин Сарантуяагийн “Сэтгэл буруугүй” дуу машины хөгжмөөр тасралтгүй хангинаж байсан бөгөөд эцэстээ залуус цөм залхаж хөгжмөө унтрааж орхилоо. Үүнийгээ дагаад ядрав бололтой ямартай ч саяхан шуугилдаж байсан хүмүүс бүгд чимиэгүй болох нь тэр. Одоо зөвхөн машины мотор л хүнгэнэн дуугярч байв. Аль түрүүн л эргэн тойрон тэр аяараа цагаан цасанд хучигдсан уудам тал газар байсан яг тэр хэвээрээ.Машин цас манарган давхисаар. Зөвхөн жолооч Болдбаатар гэлтгүй бүгд л өмнөх замаа гөлрөн явна. Тэдний хэн хэнийх нь дотор нэг иймэрхүү жихүүцэм муу ёрын бодол төрж эхэлсэн ч хэн нь ч ил гарган ярьсангүй. Чимээ аниргүй байдал бараг хориод минут хэртэй үргэлжилсний эцэст Ангирмаа охин “Бид төөрчихөж” хэмээн чанга дуугаар хэллээ. Бүгд л түүн рүү харсан хэдий ч хэн нь ч Ангирмаад хандаж ямар нэгэн үг хэлсэнгүй. Зөвхөн Бопдбаатар л хоолойгоо засахчаа аядлаа. Ариунаа, Батчимэг нор доороо займчиж ямар нэг зүйл ярих гэж оролдох авч нэг л эвээ олохгүй аж. Ингэсээр эцэст нь Болдбаатарын хажууд сууж ивсан Энхбаяр “Болдоо хөгшөөн, бид нар ер нь дөхөж байгаа болов уу. Нөгөө цанын бааз чинь бараа сураггүй хэвээр л байх юм. Айл амьтан ч харагддаггүй” гэж хэлэв. Болдбаатар түүний асуултанд хариулсангүй. Бүлх залгичихсан аятай таг дуугүй явсаар л. Тэрээр өөрийгөө төөрчихсөн гэдэгтэйгээ огтхон ч эвлэрч чадахгүй байгаа мэт аж. Хэсэг явсны эцэст Болдбаатарих л бухимдаж байгаа бололтой “Хараал идсэн цанын бааз нь хаашаа нүүчихэв дээ” гэж хэлээд бусаддаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйг хичээсэн бололтой муухан инээхчээ аядлаа. Энэ үед арын суудалд сууж явсан Ангирмаа “Бид төөрчихөж, бид төөрчихөж, бид төөрчихөж” хэмээн цангинасан хоолойгоор тун хөгжилтэйгөөр хэлж эхлэв. Ангирмаагаас бусад машинд сууж яваа гишүүд цөмөөрөө дүнсийж эргэн тойронд нүдэнд торох суурин газар олж харахыг хичээх аж. Ангирмаа охин бөөн адал явдалтай учрах нь гэж бодсондоо хөөрсөн үү, ямартай ч бүр босоод зогсчихсон доороо дэвхэрч байх нь тэр. “Бид төөрчихсөн дөө, бид төөрчихсөн. Ёстой гоё бид төөрчихсөн...”
-Ангирмаа чи дуугүй байж болох уу, үгүй юу? Чи хүмүүсийг залхааж байна хэмээн Ариунаа тэсвэр алдав бололтой чанга хашхиран хэлэхэд түүний дууны өнгөнөөс цухалдсан басхүү айсан өнгө аяс мэдрэгдэж байв.
-Ээжээ бид нар төөрчихсөн, тийм ээ?
-Би чамайг чимээгүй бай гэж хэлсэн биз дээ.
-За за, уучлаарай ээж ээ. Би чимээгүй байя. Гэхдээ л бид төөрчихсөн.
Энэ үед арын суудалд бүсгүйчүүдтэй зэрэгцэн сууж явсан Зоригт таагүй уур амьсгалыг зөөллөхийг хүссэн бололтой “Охин минь бид төөрөөгүй ээ. Төөрнө гэдэг чинь тийм ч сайхан' зүйл биш. Удахгүй цаанын баазад очоод орой болтол ханатлаа гулгацгаана шүү дээ” гэж хэлээд хоолойгоо засав. Тэрээр энэ жил 26 нас хүрч байгаа бөгөөд машинд сууж яваа хүмүүсийн хамгийн залуу нь. Тачирхан жижиг үстэй, цаг үргэлж зангиа зүүж явдаг эл эрхэм энэ удаад л осолдохгүй хүзүүтэй ноосон цамц, хагас түрийтэй өвлийн гутал, зузаан куртка өмссөн байв. Зоригт хаа ч явсан тун хөгжилтэй басхүү ажил хэрэгч байдаг болохоор найзууд нь түүнтэй хамт явахдаа үргэлж таатай байдаг билээ.
-Бид нар төөрчихсөн.
-За яахав, тийм гэж бодъё. Гэхдээ чи яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ? хэмээн Зоригт Ангирмаагаас асуулаа.
би зүүдэлсэн.
Ангирмаа энэ үгийг маш тодорхой тод дуугаар хэлсэн болохоор бүгд сонсчээ. Дахиад л нам гүм байдал үүслээ. Хэн НЬ юу ярихаа мэдэхгүй бүгд л Ариунаа руу асуусан харцаар кнрнп Ариунаа ч барьц алдав бололтой харц нь нэг цэгт төвлөрөхгүй дальдчиж доороо займчиж байснаа охиныхоо толгойг илэн хоолойгоо засав.
-Охин минь чи юу гэж зүүдэлсэн юм бэ?
-Энэ замаар явж байна гэж.
-Тэгээд тэр чинь төөрсөн гэсэн үг биш шүү дээ, бяцхан охин минь.
-Үгүй ээ, энэ бол төөрдөг зам. Энэ зам руу орсон л бол гарч чадахгүй гэж надад хэлсэн.
-Хэн?
/Ангирмаа энэ асуултанд хариулахыг хүссэнгүй /
-Охин минь хэн чамд тэгж хэлсэн юм бэ?
Та сайн ойлгохгүй байх аа.
-Ээж нь ойлгоно оо, миний охин. Чамд хэн тэгж хэлээв?
-Сампил.
-Сампил аа.
-Тийм ээ Сампил. Тэр миний зүүдэнд орсон. Маш хөөрхөн цав цагаан царайтай, хав хар нүдтэй эрэгтэй хүүхэд.
-Миний охин түүнтэй хэзээ танилцсан юм бэ?
-Өчигдөр шөнө, зүүдэндээ.
-Тэгээд Сампил чамд биднийг энд ингээд төөрнө гэж зүүдэнд чинь хэлээ юу?
-Тийм.
-За яахав, охин минь чиний зүүдэнд орсон тэр Сампил гэдэг хүүхэд тэгж хэлсэн байж болох хэдий ч энэ чинь ердөө л зүүд шүү дээ. Зүүд бодит амьдрал дээр биелдэггүй юм. Тийм болохоор хайртай охин минь найзуудыг минь үймүүлэхээ болиод чипс идээд сандалдаа томоотой суу, ойлгов уу?
-...Ойлголоо.
Ангирмаа ээжийнхээ асуултанд хариулахдаа их л дурамжхан дуугарч яг л уйлах нь уу гэмээр царайлах нь тэр. Магадгүй түүний ярих гэж байсан маш олон зүйлийг тасалдуулсанд тэрээр ээждээ гомдов бололтой.
Энэ үед машины урд талын сандал дээр сууж явсан Энхбаяр "Сампил” хэмээн аяархан давтан хэлэхийг бүгд сонслоо. Батчимэгийн хувьд түрүүнээс хойш чимээгүй суусаар байснаа “Бид нээрээ төөрчихөв үү?” хэмээн их л нухацтайгаар асуув. Түүний асуултанд хэн ч хариулсангүй.
-Болдбаатар аа, бид нар нээрээ төөрчихсөн юм болов уу. Чи юу гэж бодож байна? хэмээн Батчимэг жолоочид хандан дахин асуув.
-Харин л дээ. Ядаж байхад энэ цасан шуурга цанын бааз, айл амьтан байгаа эсэхийг ч мэдэгдүүлэхгүй юм. Үгүй ядаж нэг айл тааралдвал хаана яваагаа асуухсан.
-Нүдэнд торох юм юу ч алга. Гүйцээ, Болдбаатар төөрсөнөө хүлээн зөвшөөрч байна. Бид нар Ариунаагийн охины хэлснээр төөрчихөж.
Батчимэг ингэж хэлээд хүзүүгээ гилжийлгэн сандлын түшлэг налж арагш гэдийв. Одоо тэд бүгдээрээ төөрчихсөн гэдгээ дор бүрнээ хүлээн зөвшөөрч байлаа. Болдбаатар “Яаж яваад ийм балай, мэдэхгүй замаар орчихов оо. Уг нь өчнөөн жил л энэ хавиар явсан юмсан” хэмээн хурдаа хасан удаанаар явах зуураа хэлж байв. Эргэн тойрон цасанд хучигдсан эзгүй зэлүүд газраас өөр юу ч үл харагдана. Уг нь тэд машин зам гээд нэрлэчихэж болмоор хэрнээ бараг шахуу баларчихсан цасанд дарагдсан зам дээр явж байгаа хэдий ч үүнийгээ тэгтлээ их анзаарахгүй байв.
-Ерөөсөө цөмөөрөө ирсэн замаараа буцъя аа.
Энэ үгийг Ариунаа хэлжээ. Хэн хүнгүй л түүнийг дэмжиж “Буцацгаая” хэмээн ам амандаа үглэв. Харин Болбаатар жолоогоо эргүүлсэнгүй. Тэрээр чимээгүй явсаар байснаа “Уг нь би аль түрүүн л буцаад эргэсэн юмсан” гэж хэллээ.
-Бид нар нэг явсан замаараа л тойрон эргээд байгаа байх нь ээ. Балай юм, би бүр түрүүнээс хойш мэдээд байсан юм
эа.
Энэ бол Энхбаярын хэлсэн үг байлаа. Энхбаяр гуч орчим настай, эхнэр хоёр хүүхэдтэй, ямар ч асуудалд хэтэрхий нухацтай ач холбогдол өгч ханддагаараа зоригтой шийдвэр гаргаж чаддаггүй нэгэн. Тэрээр Болдбаатарыг замаа олохгүй төөрсөнд аргагүй бухимдсан бололтой. Болдбаатар ч цэвэр өөрийг нь буруутгасан өнгө аястай энэ үгийг зүгээр өнгөрөөсөнгүй "Чи тэгээд мэдэж байсан юм бол хэлэхгүй яасан юм бэ?” хэмээн цухалдангуй дуугарав. Гэхдээ энэхүү бухимдлаас үүдсэн маргаан үргэлжилсэнгүй бүгд дуугаа хураалаа. Залуучууд төөрсөндөө сэтгэл зовниж байгаа болоод ч тэр үү ямар ч дуу шуугүй явж байхад зөвхөн Ангирмаа л ямар нь үл мэдэгдэх нэгэн дуу амандаа аялж нүүрэндээ мишээл тодруулан явна.
-Новш гэж бензин дуусах вий дээ. Хэрвээ машин маань таг болчихвол ч утасны сүлжээ барихгүй энэ газар бид нар гарах гарцгүй болох байх даа.
Зоригт ингэж хэлээд бусдыгаа юу гэх нь вэ гэсэн шиг тойруулан харав. Бүгд л түүний хэлснийг хүлээн зөвшөөрч байсан хэдий ч ямар нэгэн үг хэлсэнгүй, Зөвхөн Болдбаатар л нүүр лүүгээ унжсан үсийг хойш үлээгээд “Бензинд санаа зоволтгүй ээ” хэмээн аяархан хэлсэн нь тун итгэл муутай сонсогдож байв.
Гэнэт “Хүүе, тэр юу вэ?” гэсэн Энхбаярын үг хүмүүсийн анхаарлыг шууд татлаа.
-Хаана, юу тэр вэ?
-Тэр ээ, тэр. Нэг нэвсийсэн үхсэн амьтан шиг...
-Үхсэн мал юм болов уу?
-Тийм л биз. Өөр юу байгаа аж.
Хэрвээ үхсэн мал бол энэ хавьд айл байна гэсэн үг тийм
биз. Айл олвол бид замаа олно. Тэгээд хурдхан шиг гулгаад л
гэрийнхээ зүг яарцгаана даа.
Энхбаярын энэ үг бусад найзуудад нь жигтэйхэн их таалагджээ Гурав, дөрвөн цагийн турш цасанд булагдсан эзгүй газраас өөр юу ч опж хараагүй хүмүүсийн хувьд энэ зүйл эгээ л хонгилын үзүүр дэх гэрэл мэт санагдана. Өнөөх хөдөлгөөнгүй хэвтэх нэвсгэр юм руу дөхөх тусам л үхсэн мал биш харин хүн шиг харагдаад ирлээ. Машин түүнд бараг тулж ирэх агшинд үнэхээр хүн мөн гэдэг нь танигдлаа. Саяхан л замаа олох нь хэмээн горьдож, итгэл найдвар төрүүлж байсан зүйл нь харин ч бүр сэтгэл санааг нь эсрэгээр нь эргүүлж дордуулах нь тэр. Залуучууд машинаа зогсоогоод бууцгаав.
Урагдсан муу дээлтэй, өмнө нь хэд хэдэн удаа нөхөж байсан өвлийн гуталтай толгой нүцгэн залуухан эмэгтэй үхсэн байдалтай хэвтэж байв. Түүний урт үс нь салхинд дэрвэлзэн хийснэ.
-Энэ чинь эмэгтэй хүн байна шүү дээ. Хөлдчихсөн бололтой хэмээн Зоригт хэлээд хөдөлгөөнгүй хэвтэх цогцос руу дөхлөө.
-Яасан үхчихсэн байна уу? гэж Ариунааг асуухад Зоригт "Тэр нь тодорхой байна аа” хэмээн аяархан хариулав
-Зайлуул залуухан эмэгтэй шиг л байх юм. Малд явж байгаад осгоод үхчихсэн юм байх даа. Уг нь саяхан л амьсгал хураасан юм шиг байна, царай нь хүртэл гэрэлтээд ч байх шиг.: Гэр орон нь аягүй л бол энүүхэн ойр хавьд байгаа даа хэмээн халагласаар Болдбаатар цогцос руу доош тонгойлоо. Энэ үед ээжийнхээ шаардлагаар машинд үлдсэн Ангирмаа “Ээж ээ, би бууж харъя л даа” хэмээн урваганан дуугарч байв.
-Миний охин наанаа бай. Энэ чам шиг жаахан охины харах зүйл биш байна.
-Тэгсэн ч гэсэн би хармаар байна ш дээ.
-Томоотой суу, тэгэхгүй бол чамайг машинаас гаргаад буцааж суулгахгүйгээр орхиод явчихна шүү.
Ангирмаа ээжийнхээ хэлсэнд итгэсэн бололтой ямартай ч дахин юм ярихаа болилоо.
-Явцгаая даа хэмээн Ариунааг хэлэхэд бусад нь “Яаж энд орхихов дээ, ямар нэгэн суурин газар бараадуулж зохих газарт нь аваачихгүй бол болохгүй байх аа” гэж хэлэв. Үнэхээр ч залуусын хувьд хээр үхсэн залуухан эмэгтэйн цогцсыг хөсөр орхичих сэтгэл байсангүй. Араатан амьтанд хөндөгдөөгүй байгаа цогцсыг бүрэн бүтэн дээр нь хамаатан ах дүүс, үгүй ядаж зохих газарт нь хүргэхгүй бол тэдний хэнийх нь ч сэтгэл амрахгүй ньтодорхой болов. Ингээд залуус хэсэг зөвлөлдсөний эцэст залуухан хүүхний цогцсыг машиныхаа арын хаалгыг нээгээд эвтэйхэн тавьчихлаа. Тэд машины арын хэсэгт байсан идэж уух юмсаа бүгдийг нь урагш нь сандал дээрээ авчээ. Ариунаа ч Ангирмааг өвөр дээрээ суулгаад Болдбаатарын хажууд суулаа. Машиныхаа ард залуухан эмэгтэйн цогцос пчсан залуучууд чухам хаана яваагаа мэдэхгүй байгаа хэдий боловч хөдөлжээ. Зоригт, Энхбаяр, Батчимэг нар машины ард суусан байв. Тэдний хэн хэнийх нь амнаас үг гарсангүй. Гэд бүгдээрээ л Болдбаатарт найдаж хурдхан зөв замдаа орж суурин газар олохсон хэмээн хүсч байх аж.
Өглөөхөн л жигтэйхэн их аз жаргалтай хүмүүс гулгаж бас овлийн цэнгэг агаараар амьсгалан амарцгаах болно хэмээн хөөрцөглөж байсан бол цөм л хурдхан харихсан гэсэн хүсэлд автаж байлаа. Хаа хамаагүй амрах гэж явсан хүмүүс ийм байдалд орсондоо итгэж чадахгүй байх нь тэр. Хэн хэнийх нь хоолойгоо засах, уртаар санаа алдах нь олширч эхэлжээ.
-Уг нь энэ замаар явсан юм шиг л санагдаад байх юм хэмээн Болдбаатар тун шаналангуй өнгө аястайгаар Ариунаад хандан хэллээ.
-Хэрвээ энэ янзаараа дахиад хэдэн цаг явах юм бол бензиний асуудалд орно доо.
-Тэр үнэн. Гэхдээ би замаа олно байх гэж найдаж байна. Бас машины ард байгаа үхсэн хүүхний гэр энүүхэн ойр хавьдл байх ёстой баймаар санагдах юм. Яаж ийж байгаад олоод
оччихвол зүгээрсэн дээ.
-Яана аа, олж очоод харин ч бүр хүн амины хэрэгт орох
вий дээ.
-Гайгүй биз дээ. Өөрсдөд нь л тус болж байхад тэгж муухай
аашлахгүй биз.
Батчимэг ингэж хэлээд уртаар санаа алдлаа. Зоригт, Энхбаяр нарын хувьд юу ч ярихгүй чимээгүй суусаар байв. Машин явсаар, Болдбаатар найзуудаа хөгжөөх санаатай хөгжмөө асаасан хэдий ч тэр нь хэнд ч таатай санагдсангүй учраас буцаагаад унтраалаа. Болдбаатарын хувьд цөхрөнгөө барж байгаа бололтой үе үе рулиэ гараараа цохих нь ихэсч “новш гэж...” хэмээн амандаа хараал тавих нь сонсогдоно. ! Тэрээр замаа олохгүй байгаа уурандаа ч тэр юм уу хурдаа нэмж давхитал машин нь гэнэт айхтар донсолж эгээтэй л хажуу, тийш уначихсангүй. Батчимэг хамгийн түрүүнд “Яана аа, ээжээ” хэмээн аврал эрэн хашхирч харин бусад нь гартаа тааралдсан! ямар нэгэн зүйлээсээ чанга гэгч нь зуурчээ. Машин хажуу тийш- уначихсангүй дөрвөн дугуйн дээрээ тогтон зогслоо. Ангирмаа охин айсандаа уйлж ээжийнхээ хүзүүгээр тас тэвэрчихсэн байх нь тэр. Цасанд хучигдсан эзгүй уул толгод, энд тэндээ алаг цоогтой бараантан харагдах хоосон тал газар л тэдний эргэн тойрныг хүрээлж байлаа. Хүний гар хүрсэн ямар нэгэн зүйл
нүдэнд огтхон ч торохгүй аж.
-Болдоо чи чинь яаж байна аа. Золтой л онхолдчихсонгүй шүү дээ. Чамайг бухимдаж байгааг чинь ойлгож байна, гэвч би хүүхэдтэй явж байна. Чиний уурнаас болоод миний охин бэртэж гэмтвэл би чамайг уучлахгүй шүү.
-Новш гэж, Ариунаа би төөрчихөж. Бид нар бүгдээрээ төөрчихлөө. Хаана юу байгаа бол гэж ч таахын аргагүй хачин замаар л яваад байна. Амьдралдаа анх удаагаа л ингэж төөрч үзлээ, ойлгож байна уу надад машин жолоодоход үнэхээр хэцүү байна.
-Болдоо миний найз битгий ингэтлээ их санаа зов оо. Энэ пүхэн зөвхөн чиний буруу биш.
Зоригт ингэж хэлээд хоолойгоо засан дахин ямар нэг зүйл хэлэх гэснээ болив бололтой хуруугаа инчдэн дуугаа хураалаа.
-Тэгсэн ч гэсэн бид замаа олох гэж энэ хачин газраар өчнөөн цаг явлаа шүү дээ. Ямар ч нэмэр алга. Энэ хажуугийн цөөн хэдэн модтой толгодоор хагас цагийн өмнө явж өнгөрсөн гэдэгтэй би мөрийцөхөд ч бэлэн байна.
-Болдоо, би чиний машиныг чинь барья тэгэх үү?
Энхбаярыг ингэж асуухад Болдбаатар дуртайяа зөвшөөрч машинаасаа гарлаа. Тэгмэгцээ Болдбаатар ямар нэгэн зүйлээс цочих мэт огло үсэрснээ бүгдхэн авиа гаргаад машиныхаа хаалганаас бариад авлаа. Энэ үед Энхбаяр ч гэсэн машинаас буусан бөгөөд “Хөөе, энэ чинь одоо..гэж хэлээд үгээ гүйцээлгүй таг чимээгүй болох нь тэр. Энхбаяр тэгмэгцээ маш хурдан сэхээ орон машины арын хэсэг рүү хараад “Тэр алга болчихож” хэмээн чангаар хашхиран хэлэв. Залуус бүгдээрээ цогцос тавьсан мншины арын хэсэг рүү хартал үнэхээр түрүүхэн оруулсан мнөөх залуухан эмэгтэйн цогцос байхгүй байлаа. Жийп машины арын хаалганы түгжээ нь мултран нээгджээ. Батчимэг хацраа даран алмайран зогссоноо “Саяын донсолгоонд л гээгдчих шиг боллоо” хэмээн ээрч гацан байж хэлэв. Гэтэл арайхийж нэг юм сэхээ аваад байгаа Болдбаатар “Тэгвэл энийг чи юу гэж тайлбарлах вэ?” хэмээн асуугаад хуруугаараа цасан дээр гишгэлэн одсон хэн нэгний хөлийн шинэхэн мөрийг заалаа. Болдбаатар, Энхбаяр нар энэхүү цасан дээр гишгэсэн мөрийг хараад яах аргагүй алмайрсан аж. Харсаар байтал энэ бол хүний хөлийн мөр гэдэг нь андашгүй бөгөөд залуусын зогсож буй газрын зүүнтэйх жижигхэн толгодыг даван оджээ.
-Хачин юм аа, үхээгүй л байсан юм байх даа.
-За юу гэждээ. Түрүүн яах аргагүй л үхсэн байхыг бүгдээрээ харсан биз дээ. Үхсэн хүн, амьд хүн хоёрыг бид нар цөмөөрөөл ялгана.
-Тэгээд наадах чинь юу осэн үг вэ? Үхсэн хүн эргээд амь орчихлоо гэж чи хэлэх гээд байна уу?
Энэ бол Ариунаа Зоригт нарын яриа байлаа. Хэн хүнгүй л цасан дээр мөрөө үлдээгээд явж одсон үл таних эмэгтэйн тухай бодол болон гайхшран зогсоно. Гэнэт Болдбаатар хөлийн мөрийг даган толгод өгсөн гүйлээ.
-Хүүе, Болдоо чи хаачихна вэ? Буцаад ир.
-Би одоохон харчихаад ирье.
Та нар наанаа байж бай за
юу.
-Хамт явъя аа, машинаараа явъя.
Энхбаярын энэ үгийг Болдбаатар сонссонгүй, гүйхээ ч зогсоосонгүй. Найзууд нь түүний араас машиндаа сууцгаагаад хөдөллөө.Удалгүй Болдбаатарыггүйцэжочоодтүүнийгсуулгав. Энхбаяр жолоо барьж явах бөгөөд өнөөх хөлийн мөр дахин нэг жижиг толгод ороогоод алга болжээ. “Ямар ч байсан энэ хөлийн мөрийг дагаж яваад үзье. Түрүүн үхээгүй зүгээр л ухаан алдчихсан байсан юм байна л даа. Тэгээд донсолгоонд хаалга нээгдэж унаад гэнэт сэргэчихэж. Нутгийн хүн гэр лүүгээ яваа биз, гүйцээд очицгооё” гэж хэлээд Энхбаяр хаазаа нэмлээ.
-Ухаан алдсан байснаа гэнэт сэргээд ийм хурдан алга болсныг нь үзэхэд их л хурдан гүйдэг хүүхэн байна. Үгүй ядаж тэгээд бидэнтэй ч уулзахгүй ингээд араатан харсан юм ши зугтаад алга болох хэрэг байдаг л юм байх даа. Бид нарт ер нь наадахыг чинь дагаж явах хэрэг байна уу?
Ариунаагийн энэ асуултанд хариулах хүн олдохгүй байснаа Энхбаяр “Хөдөөнийхөн чинь их хурдан гүйж харайдаг хүмүүс байж таараа. Гайхах хэрэггүй, одоохон учир нь олдоно. Аягүй бол машин техникт сууж үзээгүй, малын захаасаа холдо байгаагүй хөдөөний охин юм байгаа биз. Даанч тийм байх аа түрүүн амьсгалахгүй байх шиг байсан мөртлөө хөлдсөн шинж тэмдэг харагдахгүй байсан юм” гэж хэлээд хаазаа нэмэв. Гэхдээ л Энхбаярын дуунаас айсан өнгө аяс илэрч байхыг бүгдээрээ
мэдэрчээ. Түрүүн зам дээр үхчихсэн, огтхон ч амьсгалахгүй байсан эмэгтэй гэнэтбосоод гүйгээд явчихна гэдэг залуучуудыг хангалттай ихээр гайхшруулж, айлгасан хэдий ч замаа олохгүй төөрч яваа хүмүүст түүнийг дагаад явахаас өөр сонголт үлдээсэнгүй.
Энхбаяр хөлийн мөрийг даган хурдаа нэмэн давхисан болохоор төд удалгүй дараачийн толгодыг тойрлоо. Залуусын нүдэнд суурин газар үзэгдэх нь тэр. Энхбаяр хурдаа хасан аяархан явж эхлэв. Саяхан цөмөөрөө л үхээд амилсан эмэгтэйн хөлийн мөрийг ширтэн явсан бол одоо өмнөө байгаа“Сумын төв" гэмээр жижигхэн суурин газрыг харан явна. Төөрч яваа хүмүүс уг нь ийм суурин газрыг л хүсч байсан хэдий ч тэдний хэн нь ч баярласангүй.


Top
   
PostPosted: Oct.12.15 1:08 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Энэ үл мэдэх газарт ердөө арваадхан байшин, ганц нэгхэн саравч, дугуй нь хагараад шалчийчихсан цонх нь хагархай УАЗ- 469 машины сэг бас нэг трактор байсан бололтой хэлхээтэй төмрийн хог цасан дарагдсан харагдах бөгөөд нэг ч байшингийн яндагаас утаа гарч байгаа нь нүдэнд өртсөнгүй. Тэр ч бүү хэл алхаж, холхиж яваа нэг ч хүн бүр нохой ч харагдсангүй. Ихэнх байшингийнх нь цонх хагархай, зарим нэгийнх нь хаалганы нугас нь салаад салхины аясаар санжиганаж байлаа. Энхбаяр энэхүүжижигхэн суурин газрын голд ирээд машинаа зогсоолоо.
Тэрээр “Энэ чинь одоо ямар гээч газар вэ?” хэмээн амандаа дуулдах төдий шивнэв.
-Хүмүүс нь аль эрт орхиод нүүчихсэн бололтой. Амьд хүн байгаа шинж ердөө алга байна.
-Харин тийм ээ, орхигдсон нэг жижигхэн тосгон л байна.
-Ямар аймаар юм бэ. Энд амьдардаг хүмүүс нь хааччихсан юм бол?
-Хэн мэдэхэв. Ямартай ч яваад нэлээд удаж байгаа
бололтой.
-Үгүй нээрээ гэхдээ нөгөө түрүүний үхсэн байсан эмэгтэй чинь ийшээ ирээ биз дээ. Ядаж тэр хааччихваа?
-Бууж хайцгаах уу?
-Үгүй ээ, харин буцъя. Энэ ёрын газар надад огтхон ч таалагдахгүй байна. Энэ байшингуудынх нь завсар зай болгоноос л янз бүрийн нүднүүд биднийг ширтээд байх! шиг. Яг л бид нарыг буугаад ороод ирээсэй гэж хүсээд байх шиг санагдаад байна. Ямар нэгэн муу ёрын амьтан биднийг: барихын тулд өгөөш хэрэглэсэн ч юм билүү.
Батчимэг бүрэн айдаст автжээ. Тэрээр ингэж хэлчихээд хажуудаа сууж явсан Зоригтын гарнаас чанга гэгч нь атгав. Залуучуудын хэн нь ч машинаасаа гарсангүй. Гэтэл Ангирмаа охин гэнэт нэгийг санав бололтой “Гоё доо мөн байна. Сампил энд байгаа” хэмээн чанга хашхиран хэлснээ алгаа ташин инээв. Энхбаяр Ариунаагийн охин нь руу айж гайхсан харцаар харах хэдий ч юу ч хэлж чадсангүй. Бүгд л дор бүрнээ бодолд автан дуугаа хурааж зөвхөн Ангирмаа л “Гуйя салхи минь, би чамаас гуйя, урсах нулимсаа би чамаар эгшээе, алдаж! ухаарсан дурлалыг минь ариухан түүнд минь бүү хэлээч” хэмээн цангинасан хоолойгоор дуулж ээжийнхээ өвөр дээр сэтгэл хангалуун тухалж байлаа. Ариунаа ч охиноосоо ямар нэгэн юм асууж түвдсэнгүй. Удалгүй машинд нам гүм байдал' үүслээ. Чухам хаана ирээд юутай учрах нь энэ вэ гэсэн айдас хүн бүрийн сэтгэлийг түгшээж, бүгдээрээ дуугаа хурааж эргэн тойрноо харна. Энэ нь мэдээж хэн нэгэн хүн, үгүй ядаж амьд амьтны барааг харах гэсэн хүсэл байлаа.
Гадаа цасан шамарга тавьж хүчлэн исгэрэх салхины аясаар салж унах шахсан байшингийн хаалга савлан хяхтнах, нь чихнээ сонсогдоно.
-Ээжээ бид нар машинаасаа буухгүй юм уу?
-Охин минь, буух эсэхээ шийдээгүй л байна. Ингэхэд чи яагаад ийм их баяртай байгаа юм бэ, энд чинь баярлаад байх;
Баярлаад байх зүйл байгаа юм уу?
-Би энд Сампилтай уулзана.
Ангирмаа, миний охин ер нь яагаад байгаа юм бэ? Тэр Сампил чинь ердөө л чиний зүүдэнд үзэгдсэн хүүхэд. Энд байхгүй. Чи харж байгаа биз дээ. Энэ чинь орхигдсон газар. Xэн ч алга, бүр Сампил байтугай ганц үхэр, нохой ч харагдахгүй байна.
Энд хүн байгаа. Цөмөөрөө бууя л даа тэгэх үү ээжээ?
Хүн байхгүй ээ, тэгээд ч гадаа хүйтэн байхад чинь даараад хатгаа авбал яана?
Хүн байгаа шүү дээ. Түрүүний эгч энд ирснийг бүгдээрээ и мэдэж байгаа.
Ангирмаа энэ үгээрээ чухам л машинд байгаа бүх хүмүүсийн загатнасан газар маажих нь тэр. Үнэн хэрэгтээ цөтөөрөө л дор бүрнээ цасан дээр мөрөө үлдээн гүйсээр шд ирээд алга болсон өнөөх үл таних эмэгтэйн тухай бодож байлаа. Энэ мөчид Батчимэг “За за, ерөөсөө цөмөөрөө буцъя аа” хэмээн уйлчих шахан дуугарах нь тэр.
Тэр чинь яадаг юун хүүхэн ч юм билээ, хэн мэдлээ.
Ер нь л тэр хачин эмэгтэй биднийг энд дагуулж ирсэн. Яавч жирийн биш, арай нөгөө сүнс чөтгөр нь ч юм бил үү. Хэн ч үгүйсгэж чадахгүй ш дээ. Би лав амьдралдаа ийм балай сэтгэл сэрдхийлгэсэн явдалтай учирч байсангүй. Одоо л учирч байна. Энэ газар надад таалагдахгүй байна аа залуусаа. Бид буцах хэрэгтэй”.
Батчимэгийн зөв өө, цөмөөрөө буцацгаая хэмээн Ариунаа ч дэмжиж жолооны ард суугаа Энхбаяр луу “Машинаа асаагаач” гэсэн нүдээр харах нь тэр. Гэтэл энэ үед Болдбаатар ‘Xэрвээ бид буцаж яваад замаа олохгүй бол хээр хөлдөж үхэх аюул нүүрлэнэ. Яг хаашаа явах тухайгаа сайн төлөвлөж байж хөдлөхгүй бол баларна шүү дээ. Бензиний нөөц бага байгаа” гэж хэлээд санаа алдлаа. "Зоригоо ах аа, та надтай хамт машинаас буух уу?” хэмээн Ангирмаа шулганан дуугарав. Зоригт Ариунаагийн охины асуултанд хариулахгүй хэсэгчимээгүй байснаа “Ахын дүү даарна шүү дээ. Гэхдээ чи ээжээсээ зөвшөөрөл авах хэрэгтэй, тэгээд ээжтэйгээ бас ахтайгаа хамт бууж болно. Би ч бас одоо бууж бие засах бодолтой байна” гэж хэлээд бусад руугаа харлаа. Ингээд залуус цөм машинаас гарав. Уг нь өглөөхөн л хотоос гарахад цаг агаар жигтэйхэн сайхан байсан хэрнээ гэнэт юу болов гэмээр хүйтэн жавар тачигнаж байх нь тэр. Нарны илч хэдийнэ буурч, гэгээ тасрах I ойртжээ. Зарим нэг нь бие засч, тамхилцгаах хооронд Энхбаяр ойр хавийн байшингуудыг шиншлэн ойртон очиж байлаа. Тэрээр буцаж тамхи татан зогсож буй Зоригтын хажууд ирж “Одоо хэдүүлээ яах вэ?” хэмээн их л аминчирхан чимээгүйхэн асуув.
-Харин л дээ. Эндээс явах хэрэг байна уу, үгүй юу. Одоо үсрээд л гучин минутын дараа гэхэд хав харанхуй болно.Мэдэхгүй газар бензин багатай машинаар хаа ч хүрэх билээ. Ер нь л аюултай.
-Чи тэгээд эндээ үлдье гэх гээд байна уу. Түрүүний ийшээ ирээд сураг нь тасарсан хүүхний тухай юу гэж бодож байна. Өнөөдөртөө энд өнжпөө гэж бодоход маргааш яах вэ? Бурхан хүртэл мартаж орхисон энэ ёрын газарт бид хэдээс өөр хүн ирэхгүй нь лав.
-Тийм л дээ. Хамгийн хачин нь тэр машины ард байсан хүүхэн яалт ч үгүй л үхсэн байсан.
-Тэр мэдээж байсан.Гэхдээ тэгж хэлж хүүхэд эмэгтэйчүүдийг айлгах хэрэггүй.
-Ер нь Энхбаяр аа, тэр хүүхнийг хайвал яасан юм бэ? Ер нь яав л гэж. Тэр сүнс чөтгөр чинь шал дэмий ойлголт. Энэ бол зүгээр л ямар нэгэн тайлбарлахад хэцүү тохиолдол. Бид нар олуулаа байна. Ханиндаа хайцгаая, учир нь олдох байлгүй дээ.
-Наадах чинь тийм сайхан сонсогдохгүй л байна даа. Тэр хүнийг бодохоор нэг л аймшгийн муу ёрын бодлууд төрөөд байх шиг. Батчимэгийн хэлдгээр биднийг энд зориуд ч авчирсан юм билүү. Тэгээд бас энэ Ариунаагийн охины яриа, Сампил билүү
нэг хүүхдийн тухай яриад л.
-Энхбаяр аа, тэр чинь зүгээр л хүүхдийн уран сэтгэмж. өдий өсч яваа насны хүүхдүүдийн ерийн л нэг ярьдаг юм шүү дээ.
-Үгүй ер, чи яаж ийм тайван байж чадаж байна аа. энүүхэндээ л гэхэд би лав айж байна.
-Санаа зоволтгүй ээ, Энхбаяр аа. Ямарч байсан хэдүүлээ ганц нэг байшингаар орж үзье.
Зоригт ингэж хэлээд Энхбаярын мөр лүү алгадаж Батчимэг, Ариунаа, Ангирмаа нарын зогсож буй зүг рүү дөхөн алхлаа.
Болдбаатарын хувьд тэрээр жаргаж буй нарны зүг харан чухам хаана байгаагаа тодорхойлохыг хичээж буй бололтой гараа куртканыхаа халаасанд хийн зогсож байв.
-Бүсгүйчүүд ээ, Болдбаатар аа, хэдүүлээ энэ байшингаар явж үзвэл яасан юм бэ?
Зоригтын энэ үгийг сонсоод Батчимэг “Яана аа, наад муухай чөтгөрийн байшин руу чинь орж яах юм бэ? Хурдхан шиг явцгаая л даа” гэхэд Ангирмаа охин “Ура Сампилыг олно” хэмээн хөөрцөглөв. Харин Ариунаа ямар нэгэн юм ярьсангүй.
Болдбаатар ч тэдэн дээр ирлээ.
-Ер нь, бүгдээрээ ийм байдалтайгаар эндээс яваад замаа олохгүй бол баларсан юм болох нь дээ. Харанхуй ч болчихлоо эндээ эвтэйхэн төвхнөж хоноод өглөө нар мандахаар эртхэн хөдөлцгөөе. Нарны эртэд замаа арай амархан олох байх.
-Та нар чинь бүгдээрээ солиорчихоо юу? Түрүүний ийшээ ирээд бараа сураг нь тасардаг аймшгийн хүүхний тухай бодож үзэв үү? Тэр лав бидэнтэй ижил хүн биш. Энэ хэдэн байшингийн нэгтэйгээс биднийг сэмхэн харж байгааг би мэдэж байна. Хурдхан шиг л эндээс зайлах минь. Түрүүн төөрчихсөн байсан болохоор аргагүй дагаж ирсэн, магадгүй ухаан алдсан байсан амьд хүн юм байх гэж санасан. Гэтэл яав, биднийг ямар ч амьд амьтан үлдээгүй бүр оршуулгын газраас ч долоон дор муухай газар авчраад өөрөө ор сураггүй алга болчихоод байна. Ойлгож байна уу, та нар.Батчимэг ингэж хэлээд хэний ч үгийг сонсолгүй машин руугаа яваад орчихлоо. Болдбаатар Батчимэгийн хэлснийг зөвтгөөд “Хэдүүлээ хурдхан шиг ганц нэгхэн байшинд орж чухам ямаршуухан янзтай байгаа эсэхийг нь харчихаад буцаад явцгаая даа” гэж хэллээ. Түүний үг залуусын эцсийн шийдвэр болж бүгдээрээ машинаасаа хамгийн ойр байгаа цасанд дарагдаж цонх нь битүү цанатсан байшин руу орохоор тохиролцов. Болдбаатар машиныхаа гэрлийг асааж байшин руу тусгаад сандал доороосоо хоёр ширхэг гар чийдэн гаргаж ирлээ. Батчимэг машиндаа үлдэхээр болж бусад нь орохоор болов. Ангирмаа хэдийгээр байшинд оръё хэмээн зүтгэсэн хэдий ч ээж нь түүнийг Батчимэгийн хажууд суулган орхижээ.
Болдбаатар, Энхбаяр нар гартаа чийдэн барьсан ч тусгах гэж яарсангүй. Учир нь, нар бүрмөсөн жаргачихаагүй бас машины гэрэл байшинг хангалттай гэрэлтүүлж байлаа.; Байшингийн навсайж муудсан хаалга зүгээр татахад л онгойх нь тэр. Хамгийн түрүүнд Болдбаатар байшинд оржтүүний араас Зоригт, Ариунаа нар дагажээ. Хамгийн сүүлд Энхбаяр гартаа гар чийдэнгээ барин хэдэн тийшээ харсаар орлоол Залуус байшинд ормогцоо гар чийдэнгээ тусгацгаав. Байшингийн завсруудаар цас орчихсон байх бөгөөд энд тэндгүй ундуй сундуй хуучин муу тавилгууд хөглөрсөн харагдана. Тэдний орсон байшин үндсэндээ дөрвөн өрөөтэй бөгөөд үүднийх нь хажуухан талд галын өрөө нь байрлаж байв. Гайхалтай нь энэ өрөөнд аяга шанаганаас эхлээд шүүгээ, тавиур бүр хагалж тавьсан түлэ" хүртэл байлаа. Гэхдээ бүх юм эмх замбараагүй бөгөөд хүний гар хүрэлгүй нэлээд удсан өнгө аястай харагдаж байх нь тэр Энхбаяр, Зоригт нар Ариунаа, Болдоо хоёрыг галын өрөөнд зогсож байх хооронд цаад талын өрөөнүүд рүү орж сонирхжээ, Тэнд мөн л адил ор дэр, ширээ сандал гээд айлд байдаг бүх л эд зүйлс байв. Ийнхүү залуусыг байшингийн доторхтой танилцаж байхад сүүмийж байсан нарны гэгээ бүрмөсөн замхарч, эргэн тойрныг харанхуй нөмөрчээ. Гэтэл энэ үед гэнэрхэн гадад машинд үлдсэн Батчимэгийн муухай хашхирах дуу сонсодлоо

Гар чийдэнгийн бүдэг гэрэл тусган гал тогооны өрөөнд ллмайран зогсож байсан Ариунаа хамгийн түрүүнд огло үсрэн гарахад түүний араас Болдоо дагажээ Тэдний машины арын хаалга онгойжээ. Батчимэг арын суудал дээр үхсэн мэт түрүүлгээ харан гулдайн хэвтсэн байх бөгөөд Ангирмаа байхгүй байлаа. Болдоо Батчимэгийг татан өндийлгөж сэргээх санаатай сэгсэрч байх энэ үед Энхбаяр, Зоригт нар “Юу болов оо” гэсээр амьсгаадан гүйж ирэв. Харин Ариунаагийн Ангирмаа миний охин хаана байна аа” гэсэн дуу хүчтэй салхины исгэрээнээс ялгагдах төдий дуулдаж байлаа. Таван алхмын цаадах харагдахтай үгүйтэй түнэр харанхуйд Ариунаа охиныхоо барааг олж харж чадсангүй. Ариунаа яаж ч чадалгүй зогсож байсан газар дээрээ амаа таглан уйлсаар хоцорлоо. Энэ үед түүний араас Болдоо гүйж ирсэн бөгөөд Ариунааг тйвшруулах санаатай мөрнөөс нь тэвэрч “Бид нар Ангирмааг ч одоо маш хурдан олцгооно оо. Миний найз битгий санаа зов,
тун удахгүй”. Болдоо Ариунаад энэ үгийг чухамхүү яг цагийг нь, олж хэрэгтэй үед нь хэлжээ. Ариунаа Болдоогийн энгзрт наалдан бүр цурхиран уйлж эхлэх нь тэр. “Болдоо, миний охиныг олоод өгөөч, гуйж байна. Тэр минь дөнгөж наймхан иистай дэндүү балчирхан амьтан шүү дээ. Түүнийг хэн нэгэн аваад явчихлаа. Би чамаас гуйж байна, надад зөвхөн охиныг минь л олоод өгчих тэгэх үү?”
Ариунаагийн энэхүү яахаа мэдэхгүй уймарсан гуйлтыг татгалзахын аргагүй ажээ. Ингээд Болдбаатар Ариунаа хоёр Ангирмаа” хэмээн хоолойныхоо чадлаар хашхиран хандсан зүг рүүгээ гүйцгээлээ. Огтхон ч зогсолтгүйгээр арваад минут гүйж хэд хэдэн байшингийн хаалга татан орж чийдэн тусгаж харсан ч Ангирмаа олдсонгүй. Ингээд тэд арга буюу машин руугаа буцаж иржээ. Энхбаяр, “Яасан юу болов оо? Ангирмаа хааччихав” гэсээр угтлаа. Ариунаа тасралтгүй мэгшин уйлж, Болдоо нүүрээр нь урссан хөлсөө арчаад толгой сэгсрэв.


Top
   
PostPosted: Oct.12.15 1:27 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Батчимэг ухаан алдсан байх бөгөөд түүний биед найзуудынх нь нүдэнд өртөхөөр шарх сорви харагдсангүй. Зоригт түүнийг сэргээх санаатай хамарт нь үнэртэй ус ойртуулж байлаа. Батчимэг ээ, ухаан ороорой. Батчимэг ээ, миний найз сэргээч дээ хэмээн хацар луу нь зөөлхөн алгадахад бүсгүй нүдээ хагас нээж эргэн тойрноо харснаа буцаад нүдээ анилаа. Батчимэг ээ, юу болсон бэ? Сэргээрэй, Ангирмаа хааччихав аа хэмээн Ариунаа цөхрөнгөө баран бараг л хашхирах шахам хэлж Батчимэгийг хайр найргүй сэгсчих нь тэр. Удалгүй Батчимэг дахин нүдээ нээлээ. Гэсэн хэдий ч түүний оюун санаа хэвийн байдалдаа бүрэн ороогүй бололтой ийш тийшээ гөлрөн байх бөгөөд юу ч ярьсангүй, хэнийг ч тогтож харсангүй. Түүний нүдэнд яг л өөр хэн нэгэн харагдаад байх шиг...
-Батчимэг ээ, юу болсон бэ? Миний охин хаачсан бэ?! Ухаан орооч дээ, гуйж байна. Түүнийгхэн аваад явчихав?
Батчимэг Ариунаа руу харснаа сая нэг танив бололтоЙ! алгаараа амаа таглан мэгшин уйллаа. Тэгсэнээ тэрээр “Түүний, гар цэв хүйтэн байсан, яг л мөс шиг” гэж хэлээд үгээ тасаллаа.
-Хэний?
-...Мэдэхгүй ээ, би харанхуйд түүнийг сайн харж чадаагүй.Ямар ч байсан тэр аймшгийн амьтан Ангирмааг дагуулаад явсан.
-Новш гэж, тэр чинь тэгээд юу юм бэ? Ангирмааг аваад хаашаа явчихав?
-Харанхуй руу.
-Эргэн тойрон тэр чигээрээ харанхуй байна. Яг хаашаа явсан бэ, заагаад өгөөч. Ариунаа ингэж хэлэхдээ хэзээ мөдгүй гараад гүйхэд бэлэн байгаа мэт бөгөөд нүүрнийх нь арьс татваганаж байв.
-Би мэдэхгүй ээ. Ангирмаа түүнийг өөрөө л дагаад явчихсан. Батчимэг ийнхүү арайхийн үгээ гүйцээгээд хоолой нь цахиртан, хамаг бие нь салганаж эхлэв.
-Батчимэг ээ, тайван. Одоо тайвшир. Яг ямаршуухан этгээд Ангирмааг аваад явчихсаныг санах гээд оролдоод, үз. Чи түүнийг харсан байх учиртай. Зоригт ингэж хэлээд Батчимэгийн хүзүүгээр нь тэвэрч үсийг нь илэн тайвшруулахыг хичээж байв.
Цайвар шаргал биетэй, хөсрий царайтай нүцгэн хүн байсан. Гэхдээ тэр хүн биш ээ, яг л адгуус шиг. Бас нүд нь тийм ээ, нүд нь яг л гүн харанхуй ангал шиг. Би өөрийгөө хий юм харж байна уу гэж бодсон л доо. Гэхдээ тийм байгаагүй. Учир нь, тэр үл таних этгээдийг Ангирмаа ч бас харж байсан юм. Ангирмаа бүр тэгээд "Би түүнтэй уулзах уу?” гэж хүртэл асуух шиг болсон. Гэхдээ мэдэхгүй, мэдэхгүй. Ямар ч байсан Ангирмаа огтхон ч дургүйцэх зүйлгүйгээр өөрөө машинаас бууж тэр этгээдийг дагаад явсан, надад юу ч хэлээгүй. Би дуугарч чадалгүй Ангирмааг дагаад буух гэсэн боловч тэр этгээдийн аймшгийн нүд намайг жадаар нэвт сүлбэх мэт цоо ширтсэн. Би цааш нь санахгүй байна.
Батчимэг ингэж хэлснээ улам чангаар эхэр татан уйлж хамаг бие нь эгээ л цахилгаанд цохиулж буй мэт татваганаж эхлэх нь тэр. Болдбаатар машиныхаа сандал доогуур гараа сунган ямар нэгэн юм тэмтчин хайж байснаа хуйнд нь хийсэн гар буу хоёр дайз сумтай нь гаргаж ирэв. Тэгсэнээ тэрээр “Бид оройтхоос нь өмнө Ангирмааг олох хэрэгтэй. Жаахан охиныг ямар ч зорилгоор хэн ч авч явсан юм билээ” гэж хэллээ.
Энхбаяр Батчимэгийн хэлснийг сонсоод шуудхан шоконд орчихов бололтой. Эзгүй газар цайвар биетэй нүцгэн этгээд Ариунаагийн охиныг дагуулаад явсан нь яалт ч үгүй бодит айдас түгшүүр байв. Ариунаагийн нүд улаанаараа эргэлдэж, охиноороо оройтохоос нь өмнө аврах гэсэн зоригтой шийдэмгий байдлыг илтгэж байлаа. Залуусын хэн хэн нь Ангирмаад маш ихээр санаа нь зовниж байсан болохоор бүгдээрээ
машинаа асаан хөдөллөө. Тэд Ангирмааг олмогцоо шуудхан
Машиндаа суулган харсан зүгтээ зугтахаар шийджээ. Гэвч тэдний хувьд Ангирмааг олно гэдэг нь тодорхойгүй байлаа. Байшин гэхээсээ балгас гэж нэрлэвэл илүү зохимжтой хаалга нь санжиганасан нүх сүв болгоноор шагайж нэгжиж байсан хэдий ч сэжигтэй зүйл тааралдсангүй. Залуусын хамгийн урд Болдбаатар бүрэн сумласан цэнэгтэй гар буугаа гар чийдэнгийн хамт барьсаар явах бөгөөд түүний хойноос цохиур мод барьсан Ариунаа охиныхоо нэрийг чангаар дуудан эргэн тойрон руугаа айж цочин харж явна. Дараа нь Зоригт цас малтах зориулалттай жижигхэн гар хүрз баруун гартаа атгаад зүүн гартаа Батчимэгийг хөтөлжээ. Хамгийн ард Энхбаяр гартаа гар чийдэн барин явна. Энхбаярын хувьд уг нь бусдаасаа бие бялдраар хавьгүй илүү боловч айж цочих нь их ажээ. Тэрээр муу ёрын балгас болгон руу орохдоо ёстой л нэг яс нь хавтайх шиг болж байв. Ариунаа үе үе мэгшин уйлж охиноо нэрээр нь дуудаж байсан ч гартаа атгасан цохиур модоо орхисонгүй. Түүний охиныг ямар ч аймшгийн, муу ёрын амьтан барьсан байлаа гэсэн Ариунаад түүнээс айх ямар ч мэдрэмж алга байв. Охиндоо зовнисон эхийн сэтгэл айдсын мэдрэмжээ гээж орхижээ. Гэвч харамсалтай нь тэрээр нөхдийнхөө хамт арав орчим балгасаар орж үзээд охиныхоо барааг олж харсангүй, ядаж дууг нь ч сонссонгүй. Ариунаагийн хамгийн их айдас нь энэ янзаараа охиноо олохгүй бол яах вэ? гэсэн асуулт болж хувирлаа. Залуусын орж үзээгүй хоёрхон балгас үлджээ.! Энхбаяр нэгэн байшингийн үүдний өрөөнд хөсөр орхигдсо ир муутай, богино иштэй сүх олж аваад түүгээрээ зэвсэглэсэн байв. Батчимэг Зоригтын гараас чанга атган дагжин чичирсээр явлаа. Тэрээр цаг орчмын өмнө Ангирмаатай хоёулхнаа байхад нь ирсэн аймшгийн этгээдтэй дахин таарах вий гэхээ яс нь хавтайх шиг болж хацрыг нь даган нулимс урсаж байлаа. Түүний хувьд энэхүү орхигдсон балгас руу үнэндээ ормооргүй байсан ч ганцаараа машинд үлдэх нь түүнээс доор санагдав Ангирмааг хайж яваа нөхөдтэйгээ арга буюу ханьсчээ.
Гартаа буу барьсан Болдбаатар өрөөнүүдийн булан бүрт гар чийдэнгийнхээ гэрлийг тусгаж хурдан шаламгай хөдөлж байсан ч охины ул мөрийг олсонгүй. Тэрээр "Замд тааралдсан үхдэл яалт ч үгүй л энд ирсэн дээ. Эндээс бид хэн нэгнийг олж л таараа” хэмээн шивнэн хэлж эрлээ үргэлжлүүлсээр.

Залуус ийнхүү дор бүрнээ айдаст автан, мэдэхгүй асуултандаа хариулт олохыг эрмэлзэж Ангирмааг хайсаар ганцаас бусад бүх байшин балгасаар ороод амжжээ. Лриунаагийн сэтгэл санаа улам бүр дордон хямарч ухаан нь бапартав бололтой өвдөглөн уналаа. Тэрээр уйлж буй хэдий эцэж цуцсан хоолойноос нь ямар нэгэн авиа гарсангүй. Хэдэн хором өнгөрсний эцэст Ариунаа “Хараал идмэр..хэмээн чанга хашхиран хэлээд хэсэг азнаснаа “Миний охиныг өгөөдхөөч мовш минь, оронд нь намайг ав” хэмээн бархирлаа. Ариунааг тйрон зогссон нөхдүүдийнх нь хэн нь ч юу ч дуугарсангүй.
тэд бүгдээрээ Ангирмааг оройтохоос нь өмнө олно гэсэн итгэлээ алдаж эхэлжээ. Цас шуурч, салхины аясаар савлах хаалга цонхны чихрахаас өөр чимээ сонсогдохгүй хэвээр. Ариунаа, бид сүүлчийн байшинд орж үзэх хэрэгтэй” хэмээн Бопдбаатар сулхан хэлээд Ариунаагийн зүүн гараас нь дээш өргөлөө. “Тийм ээ, байшинг нэгжих хэрэгтэй” хэмээн Ариунаа тун шийдэмгийгээр хэлээд өндийлөө. Тэрээр цохиур модоо барьсаар нүдэнд нь дүнсийн харагдах харанхуй хар балгас руу цас чихруулан гүйхэд бусад нь түүнийг дагажээ.

Ангирмаа миний охин, ээж нь одоохон очлоо. Битгий айгаарай. Чи минь хаана байна аа. Дуугараарай, миний охин хэмээн уйлахынхаа хажуугаар хоолойныхоо хэрээр орилон шүдээ зууж яваа Ариунаа ямар ч аймшигтай зүйл рүү амь хайргүй харайж ороход бэлэн байгаа нь андашгүй аж. Түүнтэй зэрэгцэн Болдбаатар буугаа шагайсаар явна. Тэрээр хамт яваа нөхдийнхөө дунд тайван байдлаа хадгалж чадаж буй ганц хүн нь бололтой харагдана. Хүчтэй салхинд савагдах хаалганы чимээ, учир замбараа нь үл тайлагдах аймшигтай зүйл бүхнийг тэсвэрлэж, гэнэтийн довтолгоонд өөрийгөө хамгийн сайн бэлтгэж яваа хүн бол аргагүй Болдбаатар байлаа.
тасралтгүйгээр цасан шуурга шуурч гадаа хүйтэн байгаа ч гэлээ Болдоогийн хоёр гарын алга хөлөрч байгаа нь түүний сандарч байгааг илтгэх ганц сэжүүр гэмээр...
-Хүн байна уу? хүн байна уу?... Болдоо ийн чанга дуугаар асуухад салхи исгэрэхээс өөр хариу чимээ сонсогдсонгүй.
-Новш гэж, энд хэн.нэгэн байгааг би мэдэж байна. Чи хэн ч байлаа гэсэн сайнаа үзэхгүй гэж мэд, бидэнд зэвсэг байгаа шүү.
.../таг чиг/
Болдоогийн энэхүү заналхийлсэн басхүү айдас илэрхийлсэн үгийг хэн ч сонссонгүй эсвэл магадгүй сонссон этгээд нь байшингийн хамгийн харанхуй буланд шигдэн нуугдаад хөх инээдээ барьж ядан буй мэт...
Чадлынхаа хэрээр зэвсэглэсэн гурван эрэгтэй, хоёр эмэгтэйн яг одоо дотор нь явж байгаа хоёр давхар байшин энэхүү үхмэл суурин газрын хамгийн сүүлчийн оромж, басхүү хамгийн том нь байлаа. Жавар хургасан хоёр давхар харанхуй байшин лав арваад өрөөтэй гэдэг нь андашгүй аж. Жижигхэн хэрнээ олон тасалгаатай эл байшин тавилга хогшил ихтэй бөгөөд энэ нь бусдаас нуугдаж буй хэн нэгэн этгээдэд таатай боломж олгохоор байдалтай байв. Залуус салалгүй хамтдаа явсаар үүдний өрөөнөөс нь эхлээд хоёр давхрын унтлагын өрөөнд нь хүртэл орж үзсэн боловч сэжигтэй зүйл таарсангүй Ариунаа галзуурах дөхөж байлаа. Залуус яах учраа олохгүй дэмий л хэдэн бие рүүгээ харахад Болдоо Ангирмааг хулгайлсан этгээдийг айлгах санаатай хоосон буу тавив. Тасхийн дуугарсан ч буун дуунд зөвхөн Батчимэг л бондгосхийн цочиж“ээж минь...’ хэмээн дуу алджээ. Ариунаа мэгшин уйлж байлаа.
-Ариунаа миний найз тайвширдаа. Охин чинь зүгээр байгаа тэр олдоно. Итгэлтэй бай, гуйж байна. Бид нар Ангирмаа заавал олох болно. Бидний байгаа энэ газар бол ердөө л нэ жижигхэн суурин газар. Эндээс Ангирмааг хулгайлсан ямар ч ад зэтгэрийн амьтан байлаа гэсэн холдож чадахгүй. Бид нар тэр новштой нэг их удахгүй учрах нь ойлгомжтой. Тэгээд түүнийг
зүйл дуусгаад охиныг чинь аваад энэ ёрын газраас хамгийн хурднаараа арилах болно.
Болдбаатарыг ингэж хэлэхэд Ариунаа бага ч атугай тайвширчээ.
-Бид нар нээрээ Ангирмааг олно биз дээ, Болдоо?
-Тэгэлгүй яахав, бид нар Ангирмааг заавал олох болно. Би чамд амлаж байна.
-Би охиноо дахин харахгүй нь үү гэж их айж байна. Би нээрээ охинтойгоо дахин уулзаж чадахгүй бол яана аа.
-Санаа зоволтгүй дээ, чи итгэх хэрэгтэй. Нэг их удахгүй чи охинтойгоо уулзах болно. Нээрээ шүү, би чамд дахин амлая. Чи охинтойгоо уулзах л болно. Харин битгий хамаагүй их сэтгэлээр унаач гэж л чамаас гуймаар байна.
-Охиныг минь олоход надад туслаарай. Бурхан минь гэж, би охиндоо дандаа л хатуурхдаг байсан.
Ариунаа нус нулимстайгаа холилдон эхэр татан уйлж байхдаа Болдбаатарт хандан арайхийн баярлалаа хэмээн дуугарлаа.
Залуус байшинг бүхэлд нь нэгжиж дуусаад юу ч ололгүй үүдний өрөөнд урамгүйхэн зогсож байв. Тэдний машин энэ байшингаас хориодхон алхмын зайтай байгаа болохоор хэрэг бишдвэл хэдхэн хариагаад оччих боломжтой байлаа. Батчимэгийн айдас түгшүүр одоо болтол бүрэн арилаагүй байсан бөгөөд тэрээр Зоригтоос тас зуурсан хэвээр харагдана. Одоо тэдний хэн хэн нь замаа олохгүй байсан ч хамаагүй »нэ ёрын газраас холдохыг өөрийн эрхгүй хүсэх аж. Гэвч харамсалтай нь Ариунаагийн охиныг олоогүй цагт тэдний эндээс явна гэдэг худлаа болжээ. Хүйтэн хөндий бас бүртийх ч гэрэлгүй дэнхийсэн хоёр давхар байшингаас залуус нэг л мэдэхэд гарцгаасан байв.
Цас бужигнасан харанхуйд хоёрхон ширхэг гар чийдэн дэндүү чамлалттай байлаа. Залуус даарч байгаагаа мэдэрчээ. Гэд яах учраа олохгүй, чухам хаашаа явж Ангирмааг хайхаа мэдэхгүй дүнсийж навсайсан хэдэн байшин руу ээлжлэнхарж байснаа хоорондоо нэг ч үг солилгүйгээр машиндаа орж сууцгаав. Ариунаа бага зэрэг тайвширч харин Батчимэг Зоригтын гараас атгасан хэвээр байлаа. Машины заалны бүдэг гэрэл айдас түгшүүрт автсан, гарах гарцгүй залууст жаахан ч гэсэн сэтгэлийн дэм, тайвшрал өгөх шиг болов. Түрүүхэн л охиноо алдсандаа айн сандарч, бухимдан орилж байсан Ариунаа одоо таг чимээгүй суусан харагдана. Гагцхүү үе үе ганц нэгхэн дусал нулимс нүднээсээ унагах бөгөөд энэ үйлдэл нь түүнийг цөхрөнгөө барж буйг илтгэх мэт.
Залуус тайвширцгаалаа. “Бид байшингуудыг дахин нэгжих хэрэгтэй. Ангирмаа энэ хавиас холдоогүй байх учиртай” гэж Болдбаатар хэлээд бусад нөхөд рүүгээ одоо яах вэ гэсэн харцаар харлаа. Бүгдээрээ түүний үгийг дагахад бэлэн байгаа хэдий ч Ангирмааг эрүүл саруул амьд мэнд олно гэдэгтээ эргэлзэж буй нь тэдний харцнаас л андашгүй ажиглагдаж байв. Ариунаагийн хувьд тэрээр ямар ч идэвх санаачлагагүй болжээ. Охиныхоо тухай ярианд ч оролцохоо больж харц нь нэг цэгт төвлөрөн гөлөрчээ. Батчимэг Ариунааг тайвшруулах санаата" хацрыг нь илэн гарнаас нь атган чимээгүй сууна. Батчимэг ч гэсэн айж балмагдсан сэтгэлээсээ бүрэн салж чадаагүй байгаа болохоор үе үе цочин эргэн тойрон руугаа бүлтгэнэн ширтэн байв. Болдбаатарын “Ангирмааг дахин хайцгаая” гэсэн үгэн хэн ч хариу хэлээгүй болохоор тэрээр ямар нэгэн шийдэл хүрч чадахгүй жолоочийн суудал дээрээ суусаар байв. Цасан шуурга улам л хүчээ аван голд хүйт ортол ширүүсэх нь эгээ л тамд байна уу даа гэмээр аж. Цаг агаар ийм байхад бара бензингүй шахам машин явна гэдэг улам л худлаа бол байлаа. Ядаж байхад утасны сүлжээ огтхон ч барихгүй бай бөгөөд нэгэнт төөрчихсөн бас дээрээс нь наймхан настай жаахан охиноо алдчихаад байгаа тэдний хувьд явах тухай дурсана гэдэг дэндүү хожимдсон хэрэг болжээ. Залуус үхмэл тосгонд хашигджээ.


Top
   
PostPosted: Oct.12.15 1:53 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Салхи хүүгэхээс өөр чимээ аниргүй харанхуй нөмөрлөсөн муу ёрын энэхүү газар залуус машиндаа суусаар гучаад минутыг өнгөрөөв. Болдбаатар машиныхаа халаагуурыг асааж даарсан хоёр бүсгүйгээ дулаацуулахыг оролдож байв. Энэ үед Зоригт гэнэт нэгийг санав бололтой машины арын суудлын хажуунаас халуун савтай цай гаргаж ирээд хуванцар аяганд аягаллаа. Цай бүлээн төдий байв. Гэвч үргэлж өөдрөг сэтгэлээр асуудалд ханддаг Зоригт “Ашгүй бүр хөрчихөөгүй байна шүү” гэж хэлээд аягатай цайнаасаа хоёр балгаад Ариунаад сарвайв. Уг нь өнөө өглөөхөн л эрүүл агаарт гарч зугаалцгаахдаа ууж дотроо дулаацуулахаар бэлтгэсэн цайг өдийг хүртэл хэн ч дурсаагүй байжээ. Ариунаа ямар ч үг дуугаралгүйгээр аягатай цайг дуустал нь залгичихаад Зоригтод аягыг нь буцаав. Залуус бүгдээрээ даарч бас өлсөж байсан болохоор Зоригтын аягалсан цийг татгалзалгүй ууцгааж байлаа. Гэвч тэдэнд ямар ч баяр ьаясгалан байсангүй. Энхбаяр тэссэнгүй бололтой хотоос гарахдаа бэлдсэн идэх юмаа уудалж зайдас бас жаахан талхны өөдөс аваад үмхчихлээ. Удалгүй Ариунаагаас бусад залуус цөмөөрөө Энхбаярын жишгээр бага зэрэг идэх юм ам руугаа хийцгээж тэгэх бүртээ Ариунаа руу харах аж. Харин Ариунаа найзуудынхаа юу хийж байгааг огтхон ч анзаарах сөхөөгүй байжээ. Тэрээр уйлсаар байгаад нулимс нь бүр ширгэчихээ юу гэмээр хэрнээ харцаараа тун их шаналал зовиуртай байгаагаа гэж байв. Залуус яахаа мэдэхгүй, хоорондоо ганц ч үг солихгүй сууцгаасаар. Салхи улих нь сонсогдож машины шипийг цасан ширхэгүүд дарж байлаа. Энэ үед Болдоо гэнэт нмар нэгэн шийд гаргав бололтой машинаа асаав. Машин нь шдаа хүйтэн байсан болохоор тийм ч амар ассангүй. Тэрээр чахиад л саяхан дотор нь орж нэгжсэн байшингуудынхаа өмнүүр явж ойр хавийнхаа замыг машиныхаа гэрлийн тусламжтайгаар нягтлан харлаа. Өнөөх их цаснаас өөр нүдэнд өртчихөөр юм үзэгдсэнгүй. Салхи исгэрэн цас шуурч үүнтэй зэрэгцэн машины мотор жигдхэн хүнгэнэх нь цаанаа л нэг муу ёрын. Болдоо машиныхаа холын гэрлийг тусгаж хэдэн байшингийн хажуугаар өнгөрснөө машинаа зогсоож хоёр нүд нь нэг цэгт огт хөдөлгөөнгүй гөлөрчих нь тэр. Тэрээр хоорондоо ойрхон зайд баригдсан хэдэн байшингаас зуугаад метрийн зайд ирээд
зогсчээ. „
Залуусаа та нар миний харж байгааг харж байна уу.
-Юуг тэр вэ?
-Тэр. Тэнд босгож тавьсан хэдэн чулууг?
-Тэр ээ, тэр. Болдбаатар машины гэрэлд будзг
бараантан харагдаж байгаа босгож тавьсан хэдэн чулу ,
хуруугаараа заав.
-Чулуу юу даа?
-Харин тийм. Чулуу л даа, гэхдээ их сонин санагдаад байна
Яагаад ч юм энд ийм чулуу баймааргүй юм шиг л санагдаж
байна даа.
-Болдоо, жаахан дөхөөд очих уу.
Болдбаатар ингэж хэлээд өмнөө байгаа бараантан
харагдах чулуу гэмээр зүйл руү дөхлөө.
-Тэнгэр минь, энэ зүгээр нэг чулуу биш байна.
Энхбаяр энэ үгээ дуулдах төдий шивнэн хэлээд суудалдаа
улам шигдлээ.
-Тэгээд ямар чулуу гэж?
-Булшны чулуу байна.
Энхбаярын хэлсэнчлэн босгож тавьсан хэдэн чулуунууд
үнэхээр булшны чулуу байлаа. Залуус айн жихүүцэж байсан
учраас машинаасаа буухыг завдсангүй. Тэд машин дотроосоо
булшнуудыг илүү тодорхой харах гэж мэрийсэн боловч олигтой
зүйл олж харж чадахгүй л байв. Болдбаатар хажуугийнхаа
цонхыг нээж хамгийн наана байрлах нэгэн булш руу гар чийдэн
тусгаж харснаа царай нь цонхийж нүд нь онийгоод “Сампил!
хэмээн дуу алдав. Үүнийг сонссон Ариунаагийн нүд нь томорч
суудал дээрээ займчлаа. Харин Батчимэг Зоригт руу улам
наалдан шигдэж хамаг бие нь мэдэгдэхүйц чичирч эхлэв. Залуус үхсэн хүмүүсийн булшин дунд байгаагаа дор бүрнээ ойлголоо. Мөн үүнээс гадна Ангирмаа алга болохоосоо өмнө "Сампилтай уулзана” хэмээн хөөрцөглөж байсныг бүгдээрээ
санаж байгаа билээ.
“Сампил биднийг энд төөрнө гэсэн, би Сампилтай энд уулзана, тэр намайг дуудсан” гэхчлэн Сампил гэсэн нэртэй холбоотой өчнөөн зүйлийг ар араас нь ярьж байсан бяцхан охин үнэн хэлж байсан байх нь уу?
Залуусын бүгдийнх нь тархинд энэ асуулт эргэлдэж Пайлаа. Ялангуяа Ариунаагийн хувьд бол энэ асуулт илүү хурцаар тавигдаж байсан бөгөөд Сампил гэсэн нэртэй булшийг дахин дахин нягтлан харжээ. "Бидний хайрт хүү Сампил мөнх нойрсож байна. 1989-1999 он” хэмээн их л муйхраар сийлжээ.
Тэнгэр минь Ангирмаагийн яриад байсан үнэн байх нь ээ, хэмээн Батчимэг нөхөддөө хандан хэлээд Зоригтын цээжинд нүүрээ наан бөмбөгнөн чичирч том том нулимс нүднээсээ унагалаа. Энэ үед Ариунаа хүүе гэхийн завдалгүй машины киллгыг онгойлгон үсрэн буухад түүнийг Болдбаатар дагажээ.
Тэрээр Сампил гэсэн нэртэй хамгийн наана байрлах булшны хажууд тулж ирээд дээрх бичгийг нь дахин нягтлан харлаа.
тэнгэр минь, тэнгэр минь гэж. Ангирмаагийн яриад байсан хүүхэд мөн байх нь. Энэ хүү чинь ердөө л аравхан настайдаа өнгерчихсөн юм байна шүү дээ. Энэ хүү миний охиноор яах юм бол оо” хэмээн Ариунаа халаглан хэлээд Ангирмаа хэмээн чангаар дуудан хашхирав. Болдбаатар Ариунаагийн хажууд зэрэгцэн ирээд “Энэ магадгүй тохиолдол биз” хэмээн йинрханаар хэллээ. Тэрээр орчин тойрон руугаа гар чийдэнгээ тусган харж байв. Энэ хавь тэр чигээрээ булшнуудаар дүүрчихээ шу олтэй. “Түй новш, энэ чинь ямар гээчийн газар вэ?” хэмээн Болдбаатарыг дуу алдахтай зэрэгцэн түүний хажууд Зоригт
ирэн зогсчээ.
-Болдоо, Ариунаа цөмөөрөө машиндаа сууцгаая. Тэгэх үү, Батчимэг айгаад байна, тэгээд ч бид оршуулгын газар ирчихсэн.зогсож байна шүү дээ.
Зоригтын энэ үгийг Ариунаа, Болдоо хоёрын хэн хэн нь сонссон ч машиндаа суух гэж шууд яарсангүй. Болдбаатар орчин тойрноо нягтлан харсаар, харин Ариунаа Сампил гэсэн нэрийг амандаа дахин дахин хэлж өрөөсөн гараараа духаа даран явган сууж байлаа. Зоригт машиндаа орцгооё хэмээн давтан хэллээ. Болдоо, Ариунаа хоёр энэ удаа түүний үгийг бүр сонссонгүй бололтой. Болдбаатар хавь орчинтойгоо бүрэн танилцах гэсэн бололтой гар чийдэнгийнхээ тусгалыг эргэн тойрондоо тусгаж байв. Ариунаагийн хувьд хүйтнээс огт ажрахгүй байх аж. Тэрээр хоёр гараа дагзандаа салаавчлан барьж хэд алхсанаа дахиад л Сампилын булшны өмнө явган суучихав. Энэ үед салхи улихтай хоршин хэн нэгэн жаахан эрэгтэй хүүхдийн баясан инээх нь сонсогдох нь тэр. “Ээж минь гэж, энэ юу байсан бэ?” хэмээн Зоригт машиныхаа зүг нэг алхам ухрахдаа хэллээ. Болдбаатар сонссондоо эргэлзэж, харин Ариунаа бүр сонсоо ч үгүй бололтой огтхон ч тоосон шинжгүй байв.
Хи Хи Хи... хэн нэгэн жаахан орэгтэй хүүхдийн баясан инээх дуу дахин тодоос тод сонсогдлоо. Энэ инээдийг гадаа зогсож буй гурваас гадна бас машин дотор сууж хоцорсон Энхбаяр, Батчимэг нар ч гэсэн сонсож болохоор ажээ.
-Болдоо сонссон биз дээ, тэр инээгээд байна. Инээж байна шүү дээ, машиндаа сууцгаая.
Зоригтын шаардлагыг сонссон Болдбаатар сэхээ авч учраа мэдэхгүй гайхан зогсож буй Ариунааг гараас нь хам хум атгаад машин руу орлоо.
-Тэнгэр минь гэж сая ямар үхээрийн бузар нь инээсэн бэ?
-Новш... новш... Хурдан эндээс арилцгаая. Энэ газар чинь хараалтай газар байна.
-Сая хэн инээсэн бэ? Эсвэл би хий юм сонссон уу?
-Битгий олон юм шалгаагаад байгаач ээ Болдоо, машинаа асаа л даа хөдөлье.
-Хаашаа, хаашаа явах гэсэн юм бэ? Бидэнд явах газар байхгүйг мэдэж байгаа биз дээ. Бензин ч алга.
-Ямар ч гэсэн энэ чөтгөр шүглэсэн газраас холдоцгооё л цпо хэмээн Батчимэг уйлагнан дуугарав.
Залуус яахаа мэдэхгүй машин дотроосоо гадаах харанхуй руу цоо ширтэн хэн нэгнийг амьсгаа даран хүлээх мэт.
-Сая нээрээ хэн инээсэн бэ? гэж Зоригт асуулаа.
-Чи л биш бол бидний дотроос өөр хэн ч инээгээгүй хэмээн Энхбаяр их л бухимдангуй .хариулаад толгойгоо эргүүлэн машины арын цонхоор гадаах харанхуй руу ширтэв.
Хэн ч алга аа, сүүтийсэн бүдэг саран энэхүү үхмэл тосгоныг яагаад ч гэрэлтүүлэх боломжгүй мэт.
Батчимэгийн хувьд айн сандарч хэдэн цагийн өмнө өөр дээр нь ирсэн этгээд дахин ирэх вий гэхээс яс нь хавтайж байлаа. Болдбаатар гартаа буу атгаад түрүүн хэн нэгний инээх зүгт нүдээ чилтэл харж байв.
-Нээрээ бид нар хий юм сонссон байлгүй дээ. Хаа нэгтэйд зүгээр л мод хугарсан ч юм уу, ер нь хүчтэй салхи замдаа тааралдсанаа хийсгээд ямар ч чимээ гаргаж болно ш дээ. Бид ингэтлээ айж сандрах хэрэггүй байх аа.
-Зоригт минь дээ, миний найз өөрийгөө ингэж хуурахын хэрэг байхгүй. Бид нар бүгдээрээ л сонссоныг чи мэдэж байгаа. Энэ орчинд тайван байдлаа хадгалах ямар ч боломж байхгүй байна. Ангирмааг хэн нэгэн хулгайлсан, бүр тэгээд тэр этгээд Батчимэгийг байсаар байхад нь жаахан охиныг дагуулаад явсан. Бас дээрээс нь энэ хараал шүглэсэн газар ямар ч амьд амьтан алга, нохой шувуу бүр юу ч алга. Магадгүй зуны упирал байсан бол энд ялаа ч нисэхгүй байсан биз. Бид нарын бензин дуусч хүнд байдалд ороод хэний ч мэдэхгүй энэ газарт гацчихаад зөндөө олон цаг өнгөрөхөд хүний урманд холуур яваа машины дуу ч сонсогдсонгүй. Тэгээд дээрээс нь яг одоо бид нар оршуулгын газар зогсож байна. Бас хэн нэгэн муу ёрын этгээд биднийг тавлан инээлээ. Энэ бачимдах хангалттай шалтгаан, тийм биз.
Энхбаяр Зоригт руу бараг хашхирах шахам ингэж хэлээд түрүүнээс хойш гараасаа салгаагүй яваа богино иштэй сүхээ упам чанга атгалаа. Энхбаярын нүүрний арьс татваганан,
нүүрээр нь хар хөлс урсчээ. Энэ үед Ариунаа машинаас буух гэхэд түүнийг Батчимэг, Болдоо хоёр болиулжээ.
-Ариунаа, чи хаачих гээв?
-Болдоо, миний охин тэнд байгааг би мэдэж байна. Би очиж охиноо авчрах ёстой. Тэрэнд миний тусламж хэрэгтэй; байгаа ш дээ.
-Энэ дэндүү аюултай, бид булшнуудын дунд байна.
-Тэгээд, тэгээд юу гэх гээв. Олон юм ярихаа болиод миний гарнаас тавь. Би та нарыг хамт явъя гэж хэлээгүй, бүгд эндээ үлдэцгээ. Үхэхээ хүрсэн бол бид аль хэдийн үхчихсэн байх байсан. Надад айгаад байх зүйл огтхон ч алга. Үхсэн хүмүүс булшин доороосоо гарч ирээд намайг чирээд орох юм уу? Айх ёстой ганц зүйл минь миний охинд муу юм тохиолдох вий гэдэг л байна. Аль өдөр л Сампил гэж яриад байсныг бүгдээрээ сонссон биз дээ. Тэгвэл тэр Сампил нь бараг зургаан жилий өмнө өнгөрчихсөн байгаа юм биш үү? Арван настай жаахан хүү ямар нэгэн шалтгаанаар үхчихэж. Ер нь энэ тосгоныхо бүгдээрээ үхчихсэн ч юм билүү. Тэдэнд миний охин хэрэгтэй байсныг би одоо л ойлгож байна. Би охиноо олох болно оо, би охиноо тэдний гараас салгаж авна.
Ариунаа ийнхүү Болдоо руу тас дайран хэлээд гараа уг татан авлаа. Тэрээр Ангирмаа хэмээн хоолойныхоо чадпаар хашхиран булшин дундуур гүйхэд бусад нөхөд нь түүнийг зүгээр л харсаар хоцров. Магадүй Ариунаагийн нөхөд түүний солирчихлоо гэж бодов бололтой. “Яахаараа үхсэн хүмүүст Ангирмаа хэрэгтэй болдог билээ. Энэ бол цэвэр солиоро цөмөөрөө Ариунааг хүчээр ч хамаагүй чирээд энэ газраас явцгаая” хэмээн Энхбаярыг хэлэхэд энэ үгэнд нь хэн ч хариу хэлсэнгүй. Энхбаяр өөрийнхөө хэлсний хариуд хэн нэгнээс ү сонсох гэж суудал дээрээ займчин хэдэн тийшээ харсан ч бусад, нөхөд нь Ариунаагийн араас нүд цавчилгүй ширтэн харсаа эгээ л хөшчихөө юу гэлтэй харагдах аж.
-Болдоо чи миний хэлсний сонсов уу, юу гэж бодож байна?
-Бодох ий?... чинийхээр бол тэгээд бид нар Ариунааг чээр чирж яваад Ангирмааг энд хаях хэрэг үү?
-Бид Ангирмааг хангалттай хайсан. Одоо тэгээд яах ёстой к»м бэ. Бидэнд юу ч тохиолдож болохоор байна. Бид зөв замаар орчихоод хүн амьтан дагуулаад эргээд ирж болно ш дээ.
-Амаа тат, Энхбаяр аа.
-Бид ардаа гэр бүлтэй хүмүүс. Намайг бас чамайг ч гэрт чинь хүлээж байгаа хүмүүс байгаа гэдгийг мартаагүй биз дээ? бидэнд бодитой аюул занал учраад байна.
-Тэгээд, тэгвэл чи тэр хүлээж байгаа хүмүүс дээрээ очооч )\х) Яаж явахыг чинь харъя. Энэ машин бол миний машин. Машин маань бензингүй болж байгаа гэдгийг мартаагүй биз?
-Үгүй ер, чи их сүрхий хүн байх нь ээ. Ер нь энэ бүх балай аймшитай явдал чамаас л болоо биз дээ. Чи л арчаагүйдээ төөрч биднийг энэ үхээрийн муу ёрын газар авчирсан. Чи харин үүндээ хариуцлага хүлээх ёстой шүү, жолооч гуай.
-Бэртэгчин зангаа харуулж байх шив. Хэрвээ наад өмхий амаа хамхихгүй бол чи өөртөө л харамсана шүү, новш оо.
Ийнхүү Болдбаатар, Энхбаяр нар бухимдлаасаа болон муудалцаж харин Зоригт, Батчимэг нар энэ маргааныг зохицуулах аргаа олохгүй самгардаж байхад Ариунаа аль хэдийнэ харанхуйд уусах мэт алга болжээ. Зөвхөн Ангирмаа гэх дуун хүчтэй улих салхинаас ялгагдах төдий сонсогдож байлаа.


Top
   
PostPosted: Oct.12.15 2:07 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
...цасан шуурга нэг үеэ бодвол арай гайгүй болсон шиг.
Гэвч хүйтний эрч суларсангүй. Ариунаа хэчнээн удаан явснаа мэдсэнгүй. Тэрээр нэг л мэдэхнээ нөхдөөсөө тасарчихсан,
гартаа барьсан гар чийдэнгээсээ өөр “ханьгүй” явна. “Ангирмаа” хэмээн хүйтэн салхийг сөрөн байж хоолойныхоо чадлаар хашхирсаар одоо бүр хоолой нь ч гэсэн таг болчихжээ. Түүний зүүн талд цасанд хучигдсан эзгүй тал, харин баруун талд нь нэлээд шигүү ургасан бут бололтой зүйл бараантан харагдав. Харин хойшоо эргээд харахад өнөөх ёрдойсон булшны чулуунууд сарны бүдэгхэн гэрэлд дөнгөн данган харагдаж байлаа. Нөхдөөсөө хэзээ ингэтлээ хол тасарчихсанаа тэрээр' мэдсэнгүй. Яг энэхэн агшинд өнөөх түрүүний жаахан хүүхдийн инээх дуун дахин сонсогдлоо. Гэхдээ бүр урьд урьдынхаасаа илүү тодоор бараг дэргэд байгаа мэт дуулдах нь тэр. Дахиа л хэн нэгэн баясан инээж, бүр ямар нэгэн үг хэлэх шиг болов. Ариунаа цочирдсондоо хамаг бие нь арзасхийж, хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирлээ. Чухам яг хаанаас энэхүү үл таних этгээдийн хүйтэн хөндий үхээнц инээд сонсогдоно вэ? хэмээн гайхшаа барсан Ариунаа гар чийдэнгээ хэдэн тийш тусган хавь орчноо нэгжээд ямар ч амьд амьтны бараа харсангүй. Тэрээр дагжин чичирсээр өөрөө ч мэдэлгүй хажуудаа байгаа шигү бут руу дөхлөө. “Инээх нь сонсогдож буй үл мэдэх этгээдийг хаа байгаа тэр газар л охин минь байгаа” гэсэн бат итгэлээ Ариунаа шигүү ургасан бутанд бараг тулж иржээ. Ариунаа тэргэл сарны бүдэг гэрэлд дүнхийн харагдах хоёр давхар том харанхуй байшинг олж харлаа. Ямар ч гэрэлгүй бусдаасаа алс зайдуу баригдсан энэхүү хийц муутай, муйхар том байшин яавч сайныг ёрлосонгүй. Ариунаа энд өөрийг нь ийм аймшгийн хар байшин хүлээж байгааг төсөөлөөгүй болохоор өөрийн эрхгүй “Бурхан минь” хэмээн аяархан дуу алдлаа. Түүний хөл, гар нь салганан чичирхийлж тэр ч бүү хэл эрүү нь хүртэл тачигнан дуугарч эхлэв. Ариунаагийн толгойд эрүүл ухаан нь хаа нэгтэйгээс нисээд ороод ирсэн юм шиг л гэнэтхэн маш ихээр айчих нь тэр. Ганцаархнаа харанхуй шөнөөр оршуулгын газрын дундуур туучсаар өмнө нь хэзээ ч ирж байгаагүй дэнхийсэн том харанхуй байшингийн өмнө ирчихсэндээ тэрээр өөртөө итгэж чадсангүй Ариунаа энд ирсэн замаа эргэж харлаа. Тэрээр магадгүй нөхдийнхөө хэн нэгнийг өөрийнхөө араас дагаж байж мэдэ юм хэмээн горьдсон нь тэр боловч энэ удаад түүний горьдлог талаар болох нь тэр. Ариунаа нулимс бүрхсэн нүдээрээ дахиа, л өнөөх бургасан дундах харанхуй байшин руу харлаа. Яг .Хэн нэгэн этгээд өөрийнх нь оюун санааг алсаас удирдаад энд аваад ирсэн юм шиг. Ариунаа хэдийгээр тайвшрахыг хичээсэн боловч ийм орчинд тайвшрах нь санаан зоргоор болчихдог эд биш ажээ. Буцаж гүйгээд машиндаа үлдсэн нөхөд дээрээ очмоор болсон ч магадгүй охин нь энэ байшинд хоригдчихсон байгаа юм биш биз гэсэн давхар бодол толгойд нь эргэлдэж яахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэв. Тэгсээр эцэст нь бургасан дундуур зүтгэлсээр бараантан харагдах харанхуй байшингийн зүг хэдэнтээ алхаад зогсчээ. Тэрээр дахиад эргэлзэв бололтой эргэн харлаа. Салхи ульж моддын мөчир сэрчигнэхээс өөр ямар чимээ анир гарахгүй байх бөгөөд өвлийн жихүүн салхи голд хүйт ортол үлээж байх нь тэр. Түрүүний инээж байсан этгээд одоо таг чиг. Магадгүй Ариунааг ирж буйг мэдчихээд дуугаа хураан аль нэгэн булангаас сэм ажиглаж байгаа юм болов уу гэмээр
Энэхэн агшинд Ариунаагийн цээжинд гэнэт охиноо өрөвдөх, охиндоо санаа зовох сэтгэл нь асар ихээр оволзон асч харанхуй байшингийн зүг зориг шулуудан алхлаа. Тэрээр Ангирмааг өөрөөс нь аврал эрэн уйлж, үхлийн ирмэг дээр байгаагаар төсөөлжээ.
Ариунаа гар чийдэнгээ тусган харанхуй байшингийн гол хаалганы өмнө тулж ирлээ. Цонхнуудыг нь модоор битүүлээд хадчихсан хэрнээ хаалгаа тэгж битүүлэн дараагүй байх аж. Энэ нь магадгүй хэн нэгэн этгээд энэ байшинд орогнодог, тэгээд орж гарах хэрэгтэй байдгийг нь илтгэх мэт. Ариунаа хаалганы 'бариулаас зоримогхон атгаад түлхтэл нээгдсэнгүй. Бас өөр лүүгээ татаж үзсэн ч тэр хаалга мөн л нээгдсэнгүй. Хүчтэй татаж түлхэхэд модон хаалга ямар нэгэн зүйлд тээглэн үл ялиг тэмтчиж байлаа. Хэн нэгэн дотроос нь түгжчихсэн бололтой. Ариунаа хаалгыг савчин нээх гэж оролдож байснаа завсарт нь хошуугаа наагаад “Ангирмаа, миний охин” хэмээн дуугарлаа.
гэтэл үүний хариуд байшин дотроос юм түгжигнэх чимээ сонсогдсоноо таг болох нь тэр. Ариунаа охиноо дахин дахин нэрээр нь дуудан хашхирсан ч энэ удаад түрүүчийнх шиг юм
түжигнэх чимээ сонсогдсонгүй. Ариунаа хаалгыг савчин түлхэж мөрөөрөө мөрлөж бүр хөлөөрөө хүчлэн жийж үзсэн ч хаалгыг нээж чадсангүй. Дэмий л хаалгыг нь балбаж “Онгойлгооч ээ хүн байна уу?” хэмээн хэд хэдэн удаа хашхирч үзэв. Ингээд Ариунаа яах учраа олохгүй байшинг тойрон гүйлээ. Нөхөд рүүгээ гүйж очоод тусламж эрдэг юм билүү хэмээн энэхэн агшинд бодож амжсан ч эргээд ирэхэд нь охин нь өнгөрчихсөн байх вий гэсэн айдас түүнийг хөдөлгөсөнгүй. Ариунаа охиносг нэрээр нь дуудан гүйж байхдаа дотогшоо нэвтэрчих нүх сүв хайгаад тусыг эс олов. Ариунаагийн хацрыг нь даган нулимс урсаж байсан ч тэрээр өөрөө мэдсэнгүй бололтой. Харанхуй хар байшин яг л бат бэх цайз, эсвэл гарах аргагүй шорон гэмээр аж. Ийнхүү Ариунаа бухимдан гүйсээр эргээд л нөгөө түрүүний онгойлгох гээд чадаагүй хаалганыхаа өмнө иржээ. Энд ирээд Ариунаа өөрийн эрхгүй зогтуслаа. Тиймээ, байшингийн хаалга нээлттэй байх нь тэр. Саяхан л өөрийнх нь нээх гэж ноцолдоод бүр хөлөөрөө өшиглөөд ч онгойлгоогүй хаалга нь нээгдчихсэн байлаа. Ариунаа нүдэндээ ч итгэсэнгүй. Яг л амаа ангайсан аварга том араатан шиг энэхүү хаалгаа нээсэн харанхуй хар байшин өөрийг нь дуртайяа урих мэт. Эсвэл дотор байгаа хэн нэгэн этгээд Ариунааг бүр зориуд оруулахаар хаалгаа нээчихсэн нь тэр биз. Ариунаа уг нь саяхан л дотогшоо орох гэм жигтэйхэн их яарч, бачимдаж байсан бол одоо яахаа мэдэхгүЙ мэл гайхан зогслоо. "Яагаад, яагаад нээгдчихэв ээ. Хэн үүнийг нээчихсэн хэрэг вэ?” хэмээн амандаа шивэгнэн зогсох Ариунаа өөрийг нь ямар гээчийн ад зэтгэрийн амьтан хүлээж буйг тааж ядан байлаа.
Мэдээж байшингийн хаалга салхины исгэрээнд өөрөө нээгдчихээгүй нь тодорхой. Тэгвэл хэн нэгэн этгээд л зориудаар нээсэн байж таарах нь хэмээн айж балмагдсан ухаандаа арай ядан эргэцүүлэн зогсож буй Ариунаа нээлттэй байгаа хаалга руу хоёр алхлаа. Тэрээр гар чийдэнгээ тусгаж үзсэн ч олигтой юм олж харсангүй. Ядаж байхад гар нь салганан чичирхийлж гар чийдэнгийнх нь тусгал хаа хамаагүй үсчиж байв.
-Энд хэн байна, энд хэн байна вэ? Ангирмаа...
Ариунаа өөрийгөө хүчлэн байж ийнхүү чанга дуугаар хлшхиран асуусан ч хаалга нээсэн этгээд хариу өгсөнгүй. Ариунаа хаалганы босгон дээр тулж ирээд давж чадалгүй хөшчих нь тэр. Чийдэнгийнхээ гэрлийг урагш нь тусгаж зүүн ыраараа амаа тагласан байдалтай зогсох тэрээр аврал эрсэн байртай эргэн харав. Тэгэхэд түүний нүдэнд ердөө пийшинг халхлах гэж ургасан мэт бутнууд, цаана нь дөнгөж тдий ёрдойн харагдах булшнууд л өртлөө. Тэнд Ариунаагийн хүссэнчлэн буугаа барьсан Болдбаатар эсвэл машинаа асаан давхиж яваа бусад нөхдүүд нь байсангүй. Тэрээр зүрх алдан
сандарч басхүү охиндоо санаа нь зовнин яаж ч чадахгүй хөшин зогссоор... “Ангираа чи хаана байна аа, ээждээ хүрээд ирээч дээ хэмээн үглэх Ариунаагийн хоолой сөөнгөтөн чичирхийлжээ.
Тэрээр ийм байдалтайгаар бараг хоёр минут хэртэй зогссоноо байишингийн гүн рүү гар чийдэнгийнхээ гэрлийг тусгасаар босгыг даван алхлаа. Түүнийг босгоор даван орох агшинд
аймшигт хар үхэл нөмрөн авах мэт сэтгэгдэл эрхгүй төрсөн ч Ариунаа ухарсангүй. Гар чийдэнгээ өмнөх зам руугаа тусгаж алуурхан алхлах Ариунаа байшингийн доторхтой танилцах гэж байж ядах мэт. Амьсгаа нь түргэсэн гар нь салгалах түүнийг охиноо олохсон гэсэн их хүсэл нь л урагш гишгэхэд хүргэж байв. Байшин эл хуль ажээ. Ариунаагийн ягодоо зогсож пиигаа үүдний өрөөнд нэгэн том ширээ, өмнө нь хугарч унаад хэд хэдэн удаа зассан бололтой хэдэн муу сандал харагдав. Энэхүү үүдний өрөөнөөс дамжаад баруун гар тийш эргэхэд
нарийн хонгил угтах аж. Түүгээр явахад нэгэн цэлийсэн том
өрөө байх бөгөөд тус өрөөний баруун хойд буланд дээд давхар
луу гарсан шат байрлаж байлаа. Мөн энэхүү том өрөөний хананд хоёр ч хаалга байх бөгөөд энэ нь цаанаа өөр өрөөнүүд байгаа гэдгийг илтгэж байв. Ариунаа өөртөө их л итгэл муумйгаар ганц нэг гишгэлэн алхсаар хананд байгаа хаалга руу ойртлоо. Тэрээр “Ангирмаа, миний охин энд байна уу? ээж нь байна" хэмээн шивэгнэн дуугарсан ч энэ үгээ бараг өөрөөч сонсохгүй байж болохоор тийм сул хэлжээ. Гэтэл энэ үед түүний ард гэнэт ямар нэгэн зүйлийн тасхийх чимээ гарсанд Ариунаа салганан цочиж “хэн бэ?” хэмээн дуу алдан эргэлээ. Түүний асуултанд мөн л хэн ч хариулаагүй бөгөөд тэрээр ирсэн замаараа буцаж үүдний өрөөнд иртэл байшингийн нээлттэй байсан хаалга хаагджээ. Дахиад л хаалгыг хэн хаачихав аа гэсэн бодол эргэлдэж Ариунаагийн ар нурууных нь үс босоод ирэх шиг л боллоо. Ариунаа яахаа мэдэхгүй самгардан барьц алдаж хаагдсан хаалга руу гүйж очоод хамаг тэнхээгээрээ хүчлэн татаж түлхээд нээж чадсангүй. Энэхүү хаалганы дотор талд түгжээ байхгүй мэт бөгөөд байсан байлаа гэхэд түүнийг нь Ариунаа олсонгүй. Ариунаа мэгшин уйлж эхэллээ. Тэрээр өөрийгөө бараг л үхсэнд тооцжээ. Хаалга ямар нэгэн байдлаар салхинд савагдан хаагдах боломжгүй мэт санагдана. Тэгээд ч хаалга салхинд савагдан хаагдсан байж гэмээнэ зүгээр л түлхэхэд эсвэл татахад онгойх учиртай. Тэгтэл үгүй, яаж ч түлхээд, яаж ч хүчлээд энэхүү авсыг санагдуулам байшин! хаалгаа нээхээсээ нэгэнт өнгөрөө юу гэлтэй. Эсвэл магадгүй өнөөх түрүүн хаалгыг нээсэн байж болох этгээд хаасан байх гэсэн бодол Ариунаагийн толгойд харван орж ирлээ. Үүнтэй! нь зэрэгцэн түүний хоёр нүдийг нулимс бүрхэн оюун ухаан нь балартаад ирэх шиг болжээ. Өөрийг нь оруулаад л дараа нь хаагдчихсан энэ байшингийн хаалга Ариунаад ямар нэгэн ад| зэтгэрийн амьтны урхи мэт сэтгэгдэл төрүүлэх нь тэр ээ, Ариунаа гараа элгэндээ зөрүүлэн ар нуруугаараа хаалга налаад явган суусан байв. Байшинд өөрөөс нь өөр хэн нэгэн байна гэсэн аймшигт бодол нь түүний хамаг л оюун ухааныг нь эзэмдэж, усан нүдэлж бөмбөгнөтөл чичирхээс өөр ид шидгүй нэгэн болгожээ. “Хэзээ хаанаас урьд өмнө үзэж хараагүй аймшгийн ороолон гарч ирээд өөрийг нь үгүй хийх бол оо” хэмээн айсаар Ариунаа нүдээ бүлтийлгэн эргэн тойрноос ширтэнэ. Тэрээр айсандаа гартаа атгасан гар чийдэнгээ ч тусгахаа мартжээ. Чимээ аниргүй байдал үргэлжилсээр, түүн рүү хэн ч довтолсонгүй, ямар ч чимээ гарсангүй. Цаг минут пнгөрөх тусам Ариунаа тайвширч эхэллээ. Тэрээр өөрийгөө хэдий хэр хугацаанд ийм байдалтайгаар сууснаа ч мэдсэнгүй. Ариунаа зүүн гараараа хацраа илэхэд нүүрээр нь хүйтэн хөлс урссан байв. Ариунаа өндийлөө. Юмыг яаж мэдэхэв гэсэн шиг хаалгаа дахин түлхэж үзсэн ч урьдын адил нээгдсэнгүй Баруун гарт нь одоо болтол байсаар байгаа гар чийдэнгээ гэнэт санасан тэрээр эргэн тойрон руугаа тусгалаа. Өнөөх л хөглөрсөн ундуй сундуй байдал яг хэвээрээ байв. Хийц муутай том хар ширээ, хэмхрэх шахсан хэдэн сандал байсан байрандаа харагдана.
Энэ үед Ариунаа өглөөнөөс хойш чихнээсээ салгаагүй байгаа амьтны дүрстэй чихэвчээ авч халаасаллаа. Байшинд ямар ч гал түлээгүй гэхэд харьцангуй дулаан байх аж. Ариунаа өнөөх баруун гар талд байрлах нарийн коридороор чийдэнгээ тусгасаар алгуурхан алхлаа. Байшинд өөрөөс нь өөр хэн нэгэн байгаа гэдэгт итгэлтэй байгаа тэрээр араас нь ямар нэгэн амьтан сэмхэн гэтэж байх вий гэсэн шиг ойр ойрхон эргэн харсаар явна. Ариунаа одоогоор хэдий тайван байдлаа хадгалж байгаа ч айдсаасаа ангижирч чадахгүй л байв. Тэрээр нэг их удалгүй ханандаа хоёр хаалга, баруун талдаа шат бүхий том өрөөнд оржээ. Ариунаа өрөөний хана, тааз шал гээд эргэн тойрон руугаа гэрлээ тусган харлаа. Авангард стилийн гэж нэрлэмээр ямар нь үл мэдэгдэх зурагнууд хананд өлгөөтэй, шалных нь зарим хэсэгт хивсэнцэр дэвсчээ. Гэвч тэрхүү хивсэнцрүүд нь шороо тоосонд дарагдаад чухам аль үйлдвэрийн ямар хээтэй болох нь огт мэдэгдэхээргүй болжээ. Өрөөний буланд яг ижилхэн загварын хоёр ширхэг жижигхэн шүүгээ тавиастай байх бөгөөд нэгийнх нь хаалга хагас нээгджээ. Уг хоёр шүүгээний хажууд хананд суурилуулсан толь байгаа нь тун таагүй сэтгэгдэл төрүүлж байв. Хана дагуу бас нэгэн буйдан тавьж дээр нь бүтээлэг бололтой нэгэн хунирсанэд байгаа нь Ариунаагийн нүдэнд өртлөө. Ер нь л энэ өрөө тэр чимээ ундуй сундуй байдалтай байв. Ариунаа дээд давхар луу шатаар өгсөх гэтэл гэнэт сэтгэлд нь яагаад ч юм асар их айдас бий болох нь тэр. Гар чийдэнгээсээ өөр ханьгүй туниа муутай ганц бүсгүйг далдын зөн совин нь дээшээ битгий гар гэж хэлээд байв. Ариунаа шатны хоёр дахь гишгүүр дээр,; гарснаа буцаж буулаа. Зүрхнийх нь цохилт түргэсч, гарынх: нь алга хөлөрчээ. Тэрээр эргэн тойрон руугаа гэрлээ тусган хананд байгаа зурган дээр дахин анхаарлаа төвлөрүүллээ., Ариунаа цочих мэт болов. Түрүүний авангард юм болов уу хэмээн харж байсан зурагнууд нь тийм биш ажээ. Уг нь зүгээр л нэгэн гэр бүлийн бололтой зураг мөртлөө дээгүүр нь цусаар нялгаджээ. Эсвэл улаан будаг байж болох хэдий ч тийм биш гэдгийг нь Ариунаад зөн совин нь хэлээд байх шиг. Дахиад л хэн үүнийг хийв, хэний цусаар яах гэж үйлдэв гэсэн асуул' Ариунаагийн толгойд төрж айдсыг нь улам бүр даамжруулах нь тэр. Ариунаа тэрхүү зураг руу улам бүр ойртон очиж, гар чийдэнгээ тусган сайтар ажиглав. Улаан цусанд халтартаа^ хатчихсан энэхүү зурган дээр өөрийнх нь үеийн бололтой эр эм хоёр дундаа эрэгтэй хүүхэд зогсоочихсон, инээмсэглэх байв. Түүний хажууд өлгөөтэй байгаа зураг нь бас дахиад саяын гурвын арай өөрөөр авахуулсан зураг. Дараачийнх нь мөн адил өнөөх гэр бүлийн гурав. Бүр тэгээд тэр зурган дээр нь “Хайрт ханьтайгаа, хайртай хүү Сампилтайгаа...” гэсэн зургийн тайлбарыг бичсэн байгаа нь тодоос тод харагдаи Ариунаагийн дотор арваганах шиг болж “Ангирмаа миний охин оо...” хэмээн аяархан дуу алдав. Ариунаа хананд өлгөөтэ! зурагнууд руу улам бүр шимтлээ. Өнөөх Ангирмаагийн яриа! байсан Сампил хүү яалт ч үгүй энэ бололтой. Сампилыг хананд өлгөөтэй зурагнаас харахад дүрлэгэр хар нүдтэй, цонхигор цайвар царайтай, өрөөсөн хөлөндөө төмөр аппарат зүүгээд тэр талынхаа гарт суга таяг тулчихсан аз жаргалтай инээмсэглэл төрхтэй нэгэн аж. Гэхдээ энэ бүх зургуудыг бүгдийг нь цусаархалтартуулчихсан байгаа нь цаанаа л нэг жихүүдэс төрмөөр.
Энэ үед хоёр давхарт чангаар “Түг... түг...” хийх чимээ гарпаа. Хэн нэгэн айсуй. Ариунаагийн нүд харанхуйлж газар дтиэалзлаа. “Тэнд хэн байна?” хэмээн хэлэхийг завдсан ч Ариунаа амнаасэа ямар ч авиа гаргаж чадсангүй. Ариунаагийн ам хуурайшин хатаж, аманд нь ямар ч шүлс үлдээгүй мэт болжээ. Ариунаа дахиад л "тэнд хэн байна?” хэмээн дуугарахыг хүссэн ч уруул ам нь эвлэсэнгүй. Ариунаа гар чийдэнгээ дээш тусгалаа. Хоёр давхрын хаалга хаалттай байгаа бөгөөд яг тэр зүгээс өнөөх хөлийн өсгий бололтой “түг... түг..." хийх чимээ дуулдаж байх нь тэр. Чимээ улам л ойртож шатны дээр байх жижигхэн хаалганд тулж ирлээ. Ариунаа энэ үед яагаад ч юм бэ тэрхүү хаалганы цаанаас гарч ирэх этгээдийг угтаж харах зориг дутав. Тэрээр гар чийдэнгээ унтрааж шатны хөндий рүү орж нуугдлаа. Хоёр давхрын хаалга хяхтнан нээгдэх нь сонсогдож хэн нэгэн этгээд Ариунаагийн яг толгойн тушаа газар “ТҮГ..." хийтэл гишгэв. Энэ үөд Ариунаа охиныхоо тухай бодлоо гээж орхиод хамаг эд эс нь айдсын хүлээсэнд баригдан хөшиж орхилоо. Тэрээр хоёр гараараа амаа таглан чимээ гаргалгүй мэгшин уйлж байхдаа энэ харанхуй байшинд яах гэж ганцаархнаа орж ирснээ өөрөөсөө асуун байлаа. Хоорондоо хоёроос гурван секундын зайтай чангаар гишгэлэх энэ хэмнэл яалт ч үгүй муу ёр зөгнөх мэт.
Түг... түг... түг...
Үл мэдэх этгээд лав гурван гишгүүр доошилжээ. Нийтдээ наймаас есөн гишгүүрээс бүрдэх энэхүү шат дээр нь гишгэлж яваа этгээдийг дааж ядах мэт. Ариунаа хэдэн хором хүлээсний
эцэст хэн нэгний хөлийг шатан доороос араас нь харах нь тэр.гэхдээ ердөө ганц л хөл. Тэрхүү ганц хөл л шатаар уруудаж байх бөгөөд бусад биеийнх нь дээд хэсгийг Ариунаа харж чадсангүй. Ариунаа харанхуйд бараантан харагдах энэхүү ганц хөлийг илүү тодруулан харах гэсэндээ гар чийдэнгээ асаажээ. Ердөө л ганцхан ширхэг чөрийсөн нүцгэн хөл нүдэнд нь өртөхтэй зэрэгцэн Ариунаа “Аааа...” хэмээн цочих мэт бүгдхэн авиа гаргаад амаа барин чийдэнгээ унтраалаа. Гэтэл өнөөх ганц хөлт Ариунаагийн амнаас гарсан авиаг сонсов уу, эсвэл магадгүй гар чийдэнгийн тусгалыг ажиглав уу ямартай ч дахин доошоо гишгэсэнгүй байрандаа зогсчих нь тэр. Ариунаа одоо яах бол, ямар гээчийн дүрстэй эрэмдэг амьтан над дээр ирэх бол оо гэхээс хамаг үс нь өрвийх шиг болж хоёр нүднээс нь нулимс мэлмэрч байлаа. Өнөөх ганц хөлт шатны дунд хэсэгт гишгэсэн яг тэр байрандаа нэлээд хэдэн хором саатав. Ариунаагийн нүүрээр нь хөлс урсаж, хамаг бие нь дагжин! чичирсээр. Гэтэл энэ үед өнөөх ганц хөлт буцаад дээд талын, гишгүүр дээр гишгэх нь тэр. Үл таних этгээдийн ганц хөл буцаа дээд давхар луугаа үсчин өгслөө. Өнөөх хүнд хөлийн Түг.. Түг... хийх чимээ хэдэнтээ гарснаа хаалганы хяхтнан нээгдэх чимээ сонсогдож төд удалгүй хаагдах нь тэр. Ашгүй буцаа орлоо гэсэн бодол Ариунаагийн толгойд төрөхтэй зэрэгцэн ай самгардаж байсан сэтгэл нь бага ч атугай тайвширлаа. “Одоо л зугтах хэрэгтэй, яаж ийж байгаад энэхүү муу ёрын харанхуй хар байшингаас зугтаж гараад эргэж харалгүй гүйсээр нөхө дээрээ очно”. Тиймээ, энэ бол Ариунаагийн айдсаас зугтах гэсэн уймарсан бодлын нэг хэсэг байв. Тэрээр энэ үедээ чухам яах гэж ийшээ орж ирснээ ч мартчихсан, охиных нь тухай бодол толгойноос нь арчигдчихсан байх нь тэр. Ганц хөлтэй эрэмдэг этгээд буцаад дээд давхартаа гараад таг чиг болжээ. Ариунаа хэсэг хугацаанд бүгэж байсан шатны хөндийгөөсөө ямар ч чимээ гаргалгүй болгоомжтой гарч ирээд үүд рүү зүглэв. Хаалга онгойдог болов уу яадаг бол? Болдбаатар бас бусад нөхө^ минь намайг хайж байгаа болов уу? эсвэл намайг хүлээгээд өнөөх байрандаа байсаар байгаа болов уу?
Энэ бүх бодлууд Ариунаагийн толгойд эргэлдсээр тэрээ нэг л мэдэхэд өнөөх гацчихаад байгаа хаалганы өмнө тулан иржээ. Тэрээр үүдний өрөөний булан тохойнууд руу га чийдэнгийнхээ гэрлийг тусган харсаар хагалсан түлээнүүдийг хажууд байгаа модон иштэй сүхийг олж харлаа. Ариунаад тэр сүхээр хаалгыг эсвэл цонхыг эвдэж эндээс гаръя гэсэн бодол төрмөгцөө түүнийг шүүрэн авав. Ирэхээс нь өмнө амжих л хэрэгтэй гэсээр Ариунаа өнөөх сүхээрээ хаалга руу хүчлэн цохиход байшингийн дээд давхраас“Ээжээ, та энд байна уу? би айгаад байна, ээж ээ. Намайг ирж аваач дээ” гэх Ангирмаагийн уйлагнан дуугарах дуун тодоос тод сонсогдлоо.


Top
   
PostPosted: Oct.12.15 2:29 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
...Болдбаатар, Зоригт, Батчимэг, Энхбаяр нар оршуулгын газрын хажууханд машин дотроо яахаа мэдэхгүй маргалдсаар байв.
"Надад энэ хараал идсэн газраас зайлж л байвал бусад нь хамаагүй” хэмээн бачимдах Энхбаярын үгс Болдбаатарын тэвчээрийг баржээ. Болдбаатар хаалгаа нээгээд машинаас буупаа.
-Энхбаяр аа, муу новш минь чи гараад ир.
-Яах гээв?
-Намайг яах гэснийг чи бууж ирээд хар л даа.
-Болдоо, чи ч хөгийн новш юм даа.
-Наад өмхий амаа хамхиад гараад ир гэж байна, алнаа чкмайг.
-Өө хөөрхий, тийм дээрээ тулсан уу. Чамайг яахыг чинь харъя л даа. Намайг айна гэж бодоо юу?
Энхбаяр ингэж хэлээд машинаас гарч Болдоогийн өмнө тулан зогсоход Болдбаатар түүнийг үгийн зөрөөгүй баруун гараараа шанаа руу нь дэлсээд авлаа. Арай ч ингэнэ чинээ санаагүй байсан Энхбаяр барьц алдан сандарч Зоригт, Батчимэг нар луу аврал эрсэн нүдээр харав. Тэгтэл өнөөх хоёр юун Энхбаяр, Болдбаатар нарын зодооныг салгах манатай Ариунаагийн явж одсон булшнуудын цаадах харанхуйруу сэтгэл зовнин ширтэж байх нь тэр. Энэ үед Энхбаяр Болдбаатараас арай илүү биерхүү гэдгээ гэнэт санав бололтой Болдбаатарлуу муухай хашхиран дайрлаа. Хоёр залуу барьцалдаж аваад цасан дээр дээр доороо оролцон зодолдоход Зоригт тэднийг салгах гэж дундуур нь оров. Хор шар нь буцалсан хоёр залуу орчин тойрноо мартаж орхиод зөвхөн нэг нь нэгнийхээ дээр гарах гэсэн тэмцэлдээ улайрчээ.
-Тэнэгүүдээ болиоч ээ, хэмээн Батчимэг цөхрөнгөө барсан байдалтай хашхиран хэлсэн ч энэ удаад түүний үгийг хэн ч сонссонгүй. Удалгүй Болдбаатар Энхбаярын дээр гараад хайр найргүй нүдэж гарахад Зоригт Болдоогийн араас нь тэвэрч салгаад арайхийн тайвшрууллаа. Энхбаяр ч бас тайвширч Болдбаатар луу муу үгээр давшилсангүй. Тэд дөрвүүл хэдэн биен рүүгээ харж одоо яах тухайгаа нүдээрээ асууцгааж байлаа. Ядаж байхад Ариунаа яваад цаг гаран өнгөрөхө,г ирээгүй байгаа нь бүр ч их асуудал үүсгэж байв.
Бид Ариунаагийн араас явах ёстой хэмээн Болдбаатарьи хэлэхэд “Өөрөө ирэх байлгүй дээ" хэмээн Энхбаяр зөрөв.
-Тэгвэл чи түүнийг энд ганцаараа үлдээд хүлээгээд байж бай. Бид явлаа.
-Тэгнэ л биз дээ.
-Чамайг таньж авлаа Энхбаяр аа, чи ч нэг иймэрхүү
амьтан юм биз дээ.
Болдбаатар ингэж хэлмэгцээ тун шийдэмгий байдлаа Ариунаагийн гишгэлж одсон зүг рүү эргэлээ. Батчимэг, Зоригт нар түүнийг дагахад Энхбаяр гараа халаасандаа хийгээд хоцров. Болдбаатар гартаа буугаа бас үлдсэн гаж гар чийдэнгээ барьсан харагдах бөгөөд Зоригтын хувьд өнөөх түрүүний байшингуудыг нэгжиж байхдаа барьж байсан хүрзээрээ өөрийгөө зэвсэглэжээ. Болдбаатар өөрийнхөө Ангирмааг заавал олох болно” гэж байсан амлалтаа санах тусам Ариунааг ганцааранг нь явуулсандаа харамсаж түүний өмнө түмэн буруутай юм шиг санан алхааныхаа хурдаа улам түргэсгэлээ. Батчимэгийн хувьд бол хамт яваа хоёр залуугаасаа хоцорчихгүй юмсан гэсэндээ байдаг хурдаараа алхаж, заримдаа гүйж байв. Болдбаатар “Ариунаа” хэмээн хашхирсаар хамгийн түрүүнд явж байснаа гэнэт зогтусах нь юр. Зоригт, Батчимэг нар биеэ хураан гэнэтийн довтолгоонд бэлдэх мэт янзтай болснооо Болдоо руу асуусан харцаар харав. Болдбаатар таг чиг, урагшаа ч үргэлжлүүлэн явалгүй байрандаа зогсож байхдаа хавь орчин руугаа гар чийдэнгээ тусган харж байлаа. Тэрээр Зоригтын нүд рүү харж нэлээд хэдэн хором болов. Энэхүү айсан басхүү цөхрөнгөө барсан шинжтэй Болдбаатарын нүднээс Зоригт айх мэт боллоо.
-Болдоо, миний хөгшөөн юу болов оо? Яасан, чиний наад нүд чинь?
-,../таг чиг/
Батчимэг Болдбаатарын энэхүү гэнэтийн өөрчлөлтнөөс эрхгүй айв бололтой Зоригтын тохойноос тас зуурч Болдоо руу айсан нүдээр ширтлээ.
-Болдоо яасан бэ?
-Та хоёр нэг юмыг анзаарав уу?
-Юуг тэр вэ?
-Яагаав. Бидний эргэн тойронд байгаа энэ хэдэн булшийг?
Анзаарахаар барах уу даа. Бид чинь энэ булшны эргэн и>и|юнд бараг хоёр цаг хэртэй болсон шүү дээ.
-Үгүй ээ, тэр биш өөр нэг юмыг хэлж байна. Энд байгаа арав гаран булшнууд зөвхөн Сампил гэсэн нэртэй байгаа тухай хэлж байна. Цөөн хэдэн булшнууд л огт нэргүй, харин бусад нь бүгдээрээ л “Бидний хайрт хүү Сампил мөнх нойрсож байна”
гэж байна шүү дээ. Эд нар бүгдээрээ л нэг хүний булш,
бүр тэгээд нэг хүнийхдээ Ариунаагийн охины яриад байсан Сампилийн булшнууд байна.
Болбаатарын хэлсэн энэ үгийг сонсоод Зоригт, Батчимэг нарын ар нуруугаар нь хүйт оргиж хурдхан шиг эргэн тойрныхоо Пушины чулуунуудыг харлаа. Тэнд үнэхээр Болдбаатарын хэлсэнчлэн зөвхөн “Бидний хайрт хүү Сампил мөнх нойрсож байна гэсэн муйхар бичиг л харагдав. Залуус бие биедээ улам илүү ойртож биеэ хураацгаах нь аймшигт араатнаас амиа хамгаалах гэсэн чадал муутай амьтад мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
-Тэнгэр минь яагаад ганцхан хүний нэр байгаа юм бол оо? хомээн Батчимэг чичирхийлсэн хоолойгоор асуулаа. Түүний энэ асуултанд Болдоо, Зоригт, нарын хэн нь ч хариулаагүй болохоор тэрээр асуултаа давтав. Энэ үед Болдбаатар “Үүнийг зөвхөн ингэж бичсэн хүн нь л мэдэх байх” гэж сонсогдох төдий кэлээд Батчимэгийн гараас хөтлөв.
-Чимгээ, миний найз айх хэрэггүй шүү. Бид нар ямар ч йсан хамтдаа байна. Илүү юмнаас айж гайхалгүйгээр зүгээр л Ариунаа, Ангирмаа хоёроо олцгооё тэгэх үү?
Болдбаатар ингэж хэлээд Батчимэгийг хариулж амжихаас нь өмнө “Ариунаа, Ангирмаа” хэмээн чанга дуугаар айдас фгэтэл хашхирлаа. Зоригт ч гэсэн мөн нэг гүнзгий амьсгаа нзаад “Ариунаа, Ариунаа чи хаана байна аа” хэмээн давтан сшихирав. Ингээд Болдбаатар “Бид цааш явах хэрэгтэй” гэж хэлээд булшнуудын зах руу алхахад Зоригт, Батчимэг нар үүнийг ямар ч эргэлзээгүйгээр дагалаа. Энэ үед залуусаа ;үлээгээрэй, хамт явцгаая гэсэн хэн нэгний сандрангуй дуу гарсан нь Энхбаярынх байв. Тэрээр зогсолтгүй гүйсээр Болдбаатар, Зоригт, Батчимэг нарын дэргэд ирээд өвдгөө улан амьсгаагаа дарахыг хичээн бөгтийх нь тэр.
-Чи чинь яав аа. Явахгүй гээд байсан бас тэгээд машинаа ингэж орхичихоод ингээд хар хурдаагаар гүйгээд ирдэг билээ?
-Тэнд, тэнд ямар нэгэн юм болоод байна. Сампил гэсэн нэртэй түрүүний булшны дэргэдээс хэн нэгэн эмэгтэй хүний мэгшин уйлах чимээ сонсогдсон. Би өөрийгөө хий юм сонсов у гэж бодоод дахин анхааралтай чагнасан ч өнөөх эмэгтэй уйлсаар л байсан. Та нар итгэхгүй байгаа бол очоод сонссон ч болно. Ямар ч эмэгтэй хүн нүдэнд үзэгдэхгүй байгаа хэрнээ л уйлаад, ёстой эвгүй байсан. Бурхан минь би барагл галзуурахаа шахлаа.
Энхбаярын үгийг сонсоод Батчимэг бүр Зоригтоос тас тэврээд авав. Түүний нүдэнд нулимс цийлэгнэж, хамаг биень салганан чичирчээ. Зоригт түүнийг тайвшруулах санаатай гарнаас нь атган зогссон ч өөрөө хангалттай цочирдсон болохоор ямар нэгэн үг хэлж чадсангүй.
-Арай Ариунаа чамтай ойрхон байж байгаад тэгж уйлсан юм биш биз? хэмээн Болдбаатарыг асуухад Энхбаяр "Яав ч тийм биш” хэмээн тас зөрөв. Яахаа мэдэхгүй тээнэгэлзэн зогссон залуус эцэстээ Болдбаатарын шийдвэрээр машин руугаа буцаад гүйцгээлээ.
Болдбаатар дэмий л буугаа атгасаар хамгийн урд яваа хэдий ч гартаа барьсан зэвсгээ нүдэнд үл үзэгдэх тэрхүү уйланхай эмэгтэйтэй таарахад хэрэг болно гэдэгтээ итгэхгүй байв.
Тэгтлээ их холдоогүй байгаа залуус нэг их удалгүй машиныхаа хажууд ирэв. “Энд хэн байна” хэмээн Болдбаатар чанга дуугаар хэдэнтээ хашхиран асуусан ч ямар ч хариу чимээ гарсангүй. Өнөөх Энхбаярын хэлээд байсан уйлж буй эмэгтэйн дуу энэ мөчид залууст сонсогдсонгүй.
-Новш гэж Энхбаяр аа, чи хий юм сонсчихож. Хэрвээ ганцаараа машиндаа үлдэхээс айгаад байгаа бол хамтдаа явцгаая. Би Ариунаа, Ариунаагийн охин хоёрт маш их санаа зовж байна. Тэрчинь бидний найз, тийм болохоор бид Ариунаад яасан ч байсан туслах ёстой гэж бодож байна.
-Чиний зөв өө, Болдоо. Гэхдээ сая яах аргагүй л эмэгтэй хүн энэ булшны хажууд сууж байгаа юм шиг л ойрхон тод дуулдахуйцаар уйлж байсан даа. Би тангаргалахад ч бэлэн байна.
-За за, ер нь тийм байлаа гээд ч яах билээ. Ариунаагийн явсан замаар хурдхан шиг явцгаая. Түүнд ямар нэгэн муу юм тохиолдож, бидний тусламж хэрэгтэй болж байж болно шүү дээ. Машинаа түгжээд л орхичихъё. Угаасаа бензингүй шахам машиныг унаж яваад яах ч билээ дээ, тэгээд ч энэ олон Сампил гэсэн нэртэй булшнуудын нэгийг дайрчихаж мэднэ. Хэрвээ тэгвэл бидний хэнд нь ч таатай санагдахгүй биз, явцгаая.
Ингээд Болдбаатар машинаа түгжихээр завдтал үнэхээрхэн нэгэн эмэгтэй хүн уйлан дуугарч, ”Миний хүү наанаасаа гараад ирээч дээ” хэмээн тодоос тод хэлэх нь тэр. Үүнийг сонссон залуус цөмөөрөө дор бүрнээ хөшиж бие бие рүүгээ айсан нүдээр харцгаав.
Хэн нэгэн бүсгүй хүний гиншин уйлж, нус нулимсаа татах чимээ энэ харанхуйд салхины исгэрээтэй хоршин сонсогдох нь үнэхээр айдас төрүүлэм ажээ. Залуус цөмөөрөө дор бүрнээ эргэн тойрноо харлаа. Уйлан гэнгэнэх дуу хэдий сайн сонсогдож байгаа ч гэлээ залуусын нүдэнд ямар нэгэн эмэгтэй хүн өртсөнгүй. Залуус машиныхаа хажууханд бөөгнөрчээ. Тэд амнаасаа ямар ч авиа гаргаж.чадсангүй, Батчимэг айсандаа бүр мэлмэртэл уйлж байв. Хэн нэгний уйлах, шаналан гашуудах дуу үргэлжлүүлэн сонсогдсоор л...
Ингэсээр эцэстээ Батчимэг "Энд чөггөр шүглэчихэж” хэмээн дуулдах төдий шивнэн хэлэв. Түүний энэ үгэнд Болдоо, Энхбаяр, Зоригт нарын хэн нь ч хариу хэлэпгүй бөгөөд эрчүүд гагцхүү яг одоо яах тухайгаа л толгойдоо оргэцүүлж байлаа.
-Энэ газар сүнстэй гэдэг нь тодорхой боллоо. Түрүүн жаахан хүүхэд инээж байсан бол одоо насанд хүрсэн эмэгтэй хүн уйлж байна. Тиймээс хэдүүлээ энд яахаа мэдэхгүй дэмий айцгааж байхаар Ариунааг хайх эрлээ үргэлжпүүлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Бидний хэнд маань ч туспамж хэрэгтэй байдаг, гэхдээ энэ удаад Ариунаад бол бүр бүхнээс илүү тусламж хэрэгтэй байгаа байх. Тиймээс бид нар хурдхан шигл Ариунааг охинтой нь хамт олмоор байна.
Болдбаатар ингэж хэлээд нүүрнийхээ урд руу унжсан үсээ хойш нь үлээв. Тэрээр хэдийгээр нүдэнд үл үзэгдэх этгээдийн
уйлах дууг сонсож байгаа ч гэлээ тайван байдлаа
хадгалж, зогсож байсан газраасаа хоёр алхам урагшиллаа. Гэтэл бусад нь түүний араас дагасангүй Болдбаатраас бусад нь цөм шоконд орчихоод ямар нэгэн үйлдэл хийж чадахгүйбайгаа бололтой.
-Залуус аа, энэ үхээрийн газраас холдоцгооё л доо. Ариунааг олох хэрэгтэй байна.
-Тийм ээ...
-Тэгээд тийм л гэж байгаа бол явцгаая. Түүнд юу ч тохиолдож байж мэднэ.
Болдбаатар ийнхүү хэд хэдэн удаа найзуудыгаа явцгаая хэмээн шавдуулсаар залуус байрнаасаа хөделцгөөжээ. Тэдний ийнхүү байрнаасаа хөдөлцгөөхтэй зэрэгцэн өнөөх үл үзэгдэх шаналсан эмэгтэйн гэнгэнэх дуу сонсогдохоо болив. Зоригт “Бид сая хий юм сонссон байх аа, тийм ээ?” хэмээн хэлсэн ч бусад нь түүн рүү гайхсан нүдээр хараад л өнгөрөв. Болдбаатар толгойдоо төрж байгаа элдвийн бодлоо бүгдийг нь мартахыг хичээж зөвхөн Ариунааг хурдан олох тал дээрээ л хамаг анхаарлаа төвлөрүүлжээ. Тэрээр урьдын адил нөхдийнхөө түрүүнд түргэн гэгч нь алхаж байснаа сүүлдээ бүр гүйж эхлэв. Болдбаатарын толгойд “Би яагаад Ариунааг ганцааранг нь явуулчихсан юм бол оо” гэсэн бодол эргэлдэж өөрийгөө гайхаж байлаа. Яг л хэн нэгэн этгээд зориудаар өөрийнх нь оюун ухаанд нэвтэрч зарим нэг зүйлүүдийг нь мартагнуулчихсан юм шиг л санагдах нь тэр.
Салхи улих нь намсчээ. Залуусын цас чахруулсан хүнд хөлийн чимээ сонсогдож эргэн тойрон харанхуй ноёлсон хэвээр байв. Болдбаатар хэдийгээр Ариунаагийн гишгэж явсан мөрийг нягталж үзье гэж бодсон боловч цасан шуурга аль хэдийнэ баллаж орхижээ. Батчимэг үе үе “Ариунаа” хэмээн сэтгэл зовнингуйгаар чанга хашхиран дуудсан хэдий ч хариу ямар ч чимээ гарсангүй. Залуус булшин дундуур туучиж гараад эргэн харцгаалаа. Сампил нэртэнгүүдийн булшны ёрдгор чулуунууд үхэл зөгнөх мэт бараантан харагдах аж. “Ариунаа хаана байна аа” хэмээн Болдбаатар аяархан шивнэн хэлээд явж байнаа зүг рүүгээ буцаж харлаа. Түүнийг цасанд хучигдсан эзгүй тал өмнөөс нь уггаж муу ёр зөгнөсөн хүйтэн салхиар нүүрийг нь үлээв. Болдбаатар өмнөх замаа гар чийдэнгийнхээ гэрлээр
гэрэлтүүлсээр хол хол харайн гүйлээ. Бусад нөхөд нь ч түүнийг үг сүггүй дагах бөгөөд эрэгэн тойрноо айсан нүдээр нягтлан шалгаж явав. Үүлэнд халхлагдсан сарны бүдэг гэрэл ганцхан ширхэг гар чийдэн хоёр энэ харанхуйд даанч чамлагдах аж.
Залуус эгээ л сохор хүмүүс мэт байгаа хэдий ч бие биесээрээ хань хийж “Ариунаа” хэмээн дор бүрнээ дуудан явцгаана. Ийнхүү хэсэг явсны эцэст залуусын баруун гар талд шигүү ургасан бут бололтой зүйл бараантан харагдав. "Тэр юу вэ?” хэмээн Болдбаатар айж түгшсэн хоолойгоор асуусан ч түүний энэ асуултанд бусад нь хариулсангүй. Тэр ч бүү хэл зарим нэг нь Бодбаатарын чухам юу олж харсныг ч мэдсэнгүй
-Бидний баруун гар талд юу байгаагхаржбайна уү? Эсвэл би л хий юм хараад байгаа юм уу?
-Хаана, юу тэр вэ?
-Тэнд нэг бараан юм харагдаад байгаа биз дээ. Харж байна уу, Зоригт оо?
-Аан тэнд, тийм ээ, тийм байна. Мод юм уу даа?
-Тийм бололтой, очиж үзэцгээх үү?
Болдбаатар ингэж асуусан хэрнээ бусад найзуудынхаа үгийг хүлээлгүйгээр бүдэг сарны гэрэлд бараантан харагдах бургаснуудын зүг алхаллаа. Нэг их удалгүй залуус бургасанд бараг тулж ирэв. Гэтэл яг энэ үед тэдний хойноос хэн нэгэн эмэгтэй хүний бачимдан, тарчлах мэт адын муухай авиа гарсанд залуус цөм огло үсрэн цочиж эргэн харцгаажээ. Угаасаа гэрэл муутай харанхуйд нүдэнд өртчих юм үнэндээ л харагдсангүй. Батчимэгийн эрүү нь тачигнан чичирч Зоригт руу улам шахан наалдлаа.
-Энэ юу байсан бэ? Арай Ариунаа биш биз? хэмээн Болдбаатар асуухад бусад нь юу ч хэлэлгүй зөвхөн Болдоо РУУ өөр лүү нь асуусан харцаар харав. Болдбаатар ч “Ариунаа, Ариунаа...” хэмээн хоолойныхоо хамаг чадлаар хоёр удаа хашхираад саяхан мөрөө гарган ирсэн замаараа буцаж гүйв. Энэ үөд Энхбаяр мод, бургаснуудын цаана байгаа нуугдмал байшинг хальт хараад амжсан ч бусдаасаа хоцорчихгүйн тулд Зоригт, Батчимэг нарын араас хоёр хөлийнхөө хурдаар гүйлээ.
Болдбаатар “Ариунаа, Ангирмаа” хэмээн тасралтгүй хашхиран гүйсээр нэг л мэдэхэд өнөөх Сампил гэсэн нэртэй булшнуудын дундуур гүйж байлаа. Тэрээр яагаад ч юм Ариунааг машиныхаа ойролцоо ирчихээд ганцаараа өнөөх гиншин уйлж байсан эмэгтэйтэй таарчихсан юм биш байгаа хэмээн боджээ. Зоригт, Батчимэг, Энхбаяр гээд бусад нөхдүүд нь цөмөөрөө л яахаа мэдэхгүй байгаа болохоор зөвхөн Болдбаатарыг л үг дуугүй дагацгааж байв. Энэхүү үхмэл тосгонд эрүүл ухаанаа хамгийн сайн хадгалж, хангалттай их зориг гаргаж байгаа болохоор нөхөд нь түүнийг өөрсдөө ч мэдэлгүйгээр хүндэтгэн дагаж байлаа.
Болдоо булшны чулуун дээгүүр дүүлэн харайсаар машиныхаа хажууд тулж ирээд зогслоо. Эргэн тойронд хэн ч байсангүй, “Ариунаа, Ангирмаа” хэмээн хэд хэдэн удаа ээлжлэн дуудаад ч нэмэр байсангүй. Болдбаатарын урам хугарчээ. Тэрээр яахаа мэдэхгүй амандаа дуулдах төдий харааж, ташаа тулан явж байснаа дээшээ хий буудав. Буу тасхийн дуугарсан ч Батчимэгийн цочихоос өөр хариу чимээ гарсангүй. Болдбаатар машиныхаа хамрыг хэд хэдэн удаа цохиж бүр духаараа мөргөн бачимдан хашхирч эхлэхэд түүнийг нь Энхбаяр, Зоригт нар хамжин байж арайхийн болиулжээ. Болдбаатарын оюун ухаан орон гаран мэт байдалтай болж бүр цурхиртал уйлж эхэллээ.
Үүнийг харж зогссон бусад нь юу ч дуугарч чадсангүй. Сүүлдээ Энхбаяр нам жим байдлыг эвдэж “Бид эндээс гарч чадахгүй байх аа” хэмээн дуулдах төдий шивнэв. Түүний юлгойд зөвхөн гэрт нь өөрийг нь хүлээж байгаа эхнэр хүүхдүүд нь л эргэлдэж хурдхан энэ газраас арилахсан гэхээс байж ядах пж.
Залуус машиндаа сууцгаажээ.
Ширүүн салхи намжсан болохоор цасан ширхэгүүд ганц нэгээрээ тогтуухан хаялж байв. Болдбаатар машиныхаа шөнийн гэрлийг асаасан учир залуус цөмөөрөө тэрхүү гэрэл туссан зүгт нүднийхээ харцыг төвлөрүүлцгээх аж. Магадгүй энэ гэрэл туссан газраас л Ариунаа Ангирмаагаа хөтлөөд хүрээд ирнэ гэсэн итгэл найдвараар өөрсдийгөө хуурч хэн ч юу ч ярилгүй таг чимээгүй суусаар л. Болдбаатарын хувьд тэрээр бусад нөхдөө удирдаж бүх л цаг мөчүүдэд шийдвэр гаргаж байсан бол одоо бүр юу ч дуугарахаа больсон байв. Тэрээр ядарсан магадгүй бас дээрээс нь хангалттай цөхөрсөн бололтой.
Учир утга нь үл ойлгогдох аймшигтай басхүү нууцлаг үйл явдал, Ариунаа, Ангирмаа нарын санамсаргүй алга болсон учир шалтгаан, хэзээ ч ирж байгаагүй үхмэл тосгон, чөтгөр шүглэсэн оршуулгын газар гээд энэ бүхэн залуусыг ийнхүү яахаа мэдэхгүй хөшингө байдалд оруулжээ. Хэн нэгнийх нь бугуйн дахь цаг цохилох сонсогдож, цас орсоор, чимээ аниргүй байдал үргэлжилсээр. Аль хэдийн шөнө дунд болчихсон байх бөгөөд залуус цөмөөрөө дор бүрнээ Ариунааг хүлээхээсээ илүүтэйгээр үүр цайхыг хүлээж байлаа. Цаг цохилсоор... цас хаялсаар...
...Ариунаа хөшиж орхижээ. Хараал шүглэсэн үхээрийн байшингаас хамаг хурдаараа зугтах гэсэн түүнийг охиных нь аврал эрсэн дуудлага байранд нь хадаж орхив. “Ангирмаа чи энд байна уу, миний охин. Чи энд байна уу?”
-Ээж ээ би айгаад байна. Гэртээ харимаар байна. Та хаана байна аа?
-Ангирмаа миний охин наанаа байж байгаарай. Ээж нь доор байна, одоохон очлоо.
-Ээж ээ...
-Ээж нь очиж явна, миний охин.
Ариунаа ингэж хэлмэгцээ дээд давхарт гарах шат руу гүйлээ. Тэрээр нэг л мэдэхэд өгсөх шатны өмнө тулж ирсэн байв. “Ангирмаа миний охин буугаад ир, ээж нь ч бас очиж байна” хэмээн Ариунаа чангаар хашхиран хэллээ.-Тэр намайг явуулахыг хүсэхгүй байна ээж ээ.
-Ээж нь одоохон очлоо. Миний охин айж болохгүй шүү.
-За ээж ээ.
Ариунаа гүнзгий амьсгаа аваад шатаар дээш өгслөө. Өнөөх түрүүний ганц хөлтэй этгээдтэй таарна гэдэгтээ Ариунаа итгэлтэй байв. Тэрээр өөртөө хэнтэй ч таардаг байлаа гэсэн эцсээ хүртэл тэмцэж охиноо авч явах болно хэмээн дахин дахин хэлж байлаа. Ариунаа удалгүй хоёр давхарт гарчээ. Одоо зөвхөн ганцхан хаалга л хоёр давхрын өрөөнүүдийг Ариунаагаас тусгаарлаж байв. Ариунаа охиндоо маш ихээр санаа нь зовниж байгаа ч өмнөө байгаа хаалгыг нээнэ гэхээс үнэндээ зүрх алдаж байлаа.
-Ээж ээ, та хаана байна аа?
Охиныхоо уйлагнан дуугарсан энэ дууг сонсоод Ариунаа хаалганы бариулыг атгаад хүчтэйхэн татав. Ямар ч гэрэлгүй харанхуй өрөө Ариунааг угтсан бөгөөд тэрээр юу ч олж харсангүй. Ариунаа өрөөний босгыг давж ороод “Ангирмаа миний охин хаана байна?” хэмээн дуугарахад “ээж ээ” гэсэн огт танихгүй хэн нэгэн эрэгтэй хүний сөөнгөтсөн хоолой сонсогдох нь тэр. Тэгснээ түг... түг... хийн алхлах хүнд хөлийн чимээ өөр лүү нь ойртох нь тодоос тод дуулдав. Ариунаа гартаа атгасан гар чийдэнгээ асаалаа. Тэрээр өөрийнхөө өөдөөс төсөөлж байсан охин нь биш үзээрийн цонхигор царайтай, тас хар нүдтэй хэн нэгэн эрэгтэй хүүхэд дөхөж байгааг хараад огло үсрэн цочлоо. Тэрхүү үл таних эрэгтэй хүүхэд яалт ч Ариунаа руу дөхөн алхалж байх бөгөөд "ээж ээ...” хэмээн сөөнгө хоолойгоор дуудав. Тэрээр зөвхөн өрөөсөн хөлөн дээрээ догонцон гишгэлсээр Ариунаагийн өмнө бараг тулж ирэх нь тэр. Ариунаа хөшиж орхилоо. Тэрээр гартаа байгаа гар чийдэнгийнхээ гэрлийг өмнөө байгаа үл таних хөлгүй хүүхдийн нүүрэнд нь тусгасан байх бөгөөд уг хүүхэд өөрийнхөө тас хар нүдийг цавчсангүй. Өөрийнх нь өмнө байгаа өрөөсөн хөлгүй хүү богинохон шингэн хар үстэй, уруул нь цонхигор царайнаасаа ялгарах ямар ч өнгөгүй болохыг Ариунаа нэмж ажиглав. Хөмсөг сормуус гээд байх зүйлгүй өтгөн хар нүд Ариунаагийн яг нүд рүү нь ширтжээ. Улмаар тэр этгээд нүүр лүү нь гараа сунгахад Ариунаа муухай хашхиран хойш ухарч өрөөнөөс гарлаа. Тэрээр хоёр давхраас доошоо буух шатны өмнө ирчихээд эргэн хартал өнөөх ганц хөлт хүү яг л түрүүчийнх шигээ нүүрнийх нь өмнө тулан зогссоор байв. Ариунаа айн цочирдохдоо шатны уруу хөл алдан унажээ. Амнаасаа бүгдхэн авиа гаргаж пижигнүүлэн унах Ариунаа толгойгоороо шатны ирмэгүүдийг тас тас хийтэл мөргөж уналаа.
Хэсэг хугацааны дараа Ариунаа толгой нь аймшигтай ихээр хөндүүрлэн өвдөж, ам нь хатаж байгааг мэдрэв. Гэхдээ түүний энэ мэдрэмж тийм ч удаан үргэлжилсэнгүй нүд нь аньж хамаг бие нь сулрахыг тэрээр бүр түүрхэн анзаарав.
...Залуус аа, сэрээрэй гэх Болдбаатарын дуунаар Энхбаяр, Зоригт, Батчимэг нар нүдээ нээцгээлээ. Өглөө болсон байв. Залуус гүн хямралд орж Ариунаа, Ангирмаа нарыг харуулдсаар Болдбаатараас бусад нь эцэстээ ээлж ээлжээр зүүрмэглэцгээжээ.
-Одоо цөмөөрөө Ариунааг олцгооё. Гэгээ орчихсон байна шүү дээ.
-Тийм ээ, одоо явцгаая. Нэг мэдсэн чинь жаахан дуг хийчихэж.
-Ашгүй нэг гэгээ орох гэж. Энэ новшийн оршуулгын газрыг хараач. Ямар солиотой новш нь ийм юм хийдэг байна аа. Бүх булшны чулуун дээр “Сампил" гэсэн нэрийг сийлчихсэн байх шив. Бүр тэгээд яг нэг хүн бичсэн гэдэг нь ч андашгүй байна. Тахир муруй оргичихоод хаашаа ч юм бэ дээ. Аягүй бол энэ доор ямар ч үхсэн хүн байхгүй дээ. Зүгээр л нэг сахилгагүй тэнэгийн хийсэн ажил.
-Боль доо, Энхбаяр аа. Чи өчигдрийн инээсэн хүүхэд, уйпсан хүүхний тухай юу гэх гээв?Батчимэгийн энэ үг айдсаасаа өөрийгөө хүчээр салгах гэж ядаж байгаа Энхбаярыг таг чимээгүй болгочих нь тэр. Цас тогтсон байх бөгөөд нарны гэрэл их цасанД ойж өөрийн эрхгүй нүд гялбуулан байх аж.
-Урд шөнө Ариунаа, Ангирмаа хоёр ирсэнгүй дээ хэмээн Болдбаатар тун нухацтайгаар хэлээд ярвайж цонхийсон нүүр лүүгээ унжсан хэсэг үсээ хойш үлээж чихнийхээ ар луу хийв.
Айн цочирдож бас дээрээс нь нойргүй шахам хоносон залуус аргагүй цутарцгаасан шинжтэй байлаа. Болдбаатар машинаа асаах санаатай хэд хэдэн удаа ноцолдсон ч нэмэр болсонгүй. Залуусямар нэгэн юм ярьсангүй зөвхөн Болдбаатар л хараал тавин бухимдаж рулиэ хэдэнтээ балбаад авав. Тэрээр “Новшийн ямбий сэг, үхээрийн бузар шүглэсэн тамын тосгон бас тэр Сампилыг хараал идээсэй билээ" хэмээн чанга дуугаар хэлээд машинаасаа гарлаа. Болдбаатар шөнө цурам ч хийлгүй хоноод бас дээрээс нь Ариунаад амласан амлалтаа биелүүлж чадаагүйдээ маш ихээр бухимдаж, асуудалд эрүүл ухаанаар хандажчадахгүй болжээ. Тэрээр салганасан гараараа халаасаа ухаж тамхи гаргаж зуусан боловч түүнийгээ асааж чадсангүй. Хамаг бие нь дагжин чичрэх тэрээр толгойгоо хоёр тийш нь сэгсчиж байснаа тамхиа нулимж орхиод чихээ таглан цасан дээр таг чимээгүй суулаа.
Ядаж байхад машин нь ч асахгүй, хаана байгаагаа ч мэдэхгүй, дээрээс нь утасны сүлжээ барихгүй энэ газарт залуусын сэтгэл тайван байх ямар ч үндэс байсангүй. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа Болдбаатар сууж байсан газраасаа өндийж гараа ташаандаа тулаад нар луу ширтэн зүг чигээ тодорхойлохыг оролдов. Тэгснээ тэрээр дахин хараал тавьж газар нулимснаа машиныхаа хамрыг нуруугаараа налан зогслоо. Энэ үед “Болдоо, хөгшөен ороод ир. Ганц аяга бүлээн цай уучих” хэмээн Батчимэг сулхан дуугараад араас нь хоолойгоо засав. Болдбаатар хариу хэлсэнгүй. Үнэндээ түүнд цай уух тухай бодол төрөхгүй байгаа ч голдоо ортол даарсанаа мэдэрч байв. Залуус бүгдээрээ л даарч бөмбөгнөтөл чичирцгээж байлаа.Харин Болдбаатарын хувьд бусдаасаа биеийн эсэргүүцлээр арай илүү гэдэг нь андашгүй бөгөөд тэрээр машин руугаа орох гэж яарсангүй. Ёрдойсон хэлбэр муутай булшны чулуунууд эгээ л хорхой идсэн цөөн хэдэн шүд мэт таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Болдбаатар Сампил нэртэй энэ хэдэн булшнуудыг ажиглан бодол болон зогсож байснаа Батчимэгийг дахин дуудахад нь машин руугаа эргэлээ. Энхбаяр, Зоригт, Батчимэг нар бүр дагжин чичирч хоорондоо наалдан сууцгаагаад бүлээн төдий цайгаа тэнцүүхэн хуваан ууцгааж байв. Батчимэг Болдбаатарт аягалсан аяганы дундуур цайг авч өгөхөд түүнийг нь Болдоо зүгээр л нэг амьсгаагаар уучихлаа. Хэн ч юу ч ярилгүй чимээгүй сууцгаасаар арваад минутыг өнгөрөөв. Хүн бүрийн толгойд ”Одоо яах вэ?” гэсэн асуулт эргэлдэж байсан хэдий ч хэн нь ч тэрхүү бодлоо ил гаргасангүй. Энэ үед Зоригг гэнэт нэгийг санав бололтой “Аа нээрээ...” гэснээ өөрийнхөө сууж байгаа арын суудал доогуураа тонгойж жижгэвтэр хийн зуух гаргаж ирлээ.
-Би энийг бүр дөрөв хоногийн өмнө Болдоогийн машины суудал доогуур хийгээд мартчихаж. Уг нь гэрлүүгээ авч явж байснаа залхуураад энэ сандал доогуур орхичихсон минь одоо аминд ордог байна шүү. Одоо цөмөөрөө хөлдөж үхэхгүй ээ.
Зоригт ингэж хэлж байхдаа хийн зуухаа асаж байгаа эсэхийг нь шалгаж байлаа. Энэ үед Энхбаяр жижигхэн төмөр аяга гаргаж ирээд дотор нь цас дүүргээд халаав. Төд удалгүй дөрвөн найз дөнгөж буцалсан халуун ус ээлж дараагаар ууж өчигдрийн замдаа идэхээр бэлтгэсэн хүнснээсээ жаахан иджээ. Тэд даарахаа больж сэтгэл нь ч бас бага зэрэг сэргэсэн болохоор Ариунааг хайх эрлээ үргэлжлүүлэхээр болов. Болдбаатар, Энхбаяр нар ээлж дараалан ноцолдсоор машинаа ч асаалаа. Тэд юу ч бодолгүйгээр анх ирсэн суурин газартаа ирэв. Өнөөх л эль хуль, хүн амьтангүй үхмэл орчин яг хэвээрээ угтлаа. Гэрэл гэгээтэйд залуусын айж сандарсан сэтгэл бага ч гэсэн сарнисан болохоор тэд байшин болгоноор нэгд нэгэнгүй орж Ариунааг охинтой нь хамт хайсан ч ямар чсэжигтэй зүйл олсонгүй. Энхбаяр “Хэдүүлээ харих замаа хайвал яасан юм бэ?” хэмээн нэг удаа дуугарч үзсэн ч Болдбаатарын дургүйлхсэн ширүүн харцнаас айж дахин юм хэлсэнгүй. Залуус эцэж цуцахаа мэдэхгүй Ариунааг дуудан хашхирч, зогсоо зайгүй хайсаар байлаа. Тэд нэг орсон байшингаараа хэд хэдэн удаа орж бүр сүүлдээ тэр хэдэн байшингуудтай эчнээ танил болоод амжив. Гэсэн ч тэдний нүдэнд Ариунаа, Ангирмаа хоёр байтугай амьтай голтой ямар ч юм үзэгдсэнгүй. Залуус жигтэйхэн их даарч ядарсан учраас бага ч атугай амрахаар тохиролцлоо. Тэд нэгэн байшингийн пийшинд гал түлэхээр болж аль болох хуурай түлээнүүд цуглуулцгаав. Ингээд гал асаах гэж хэсэг ноцолдсоны эцэст пийшинд модны шад пад хийн дуугарах чимээ сонсогдож дулаан илч ялгаруулжэхэллээ. Зоригт бугуйн дахь цагаа харснаа “Пөөх, цаг ийм их явчихсан юм уу?” гээд дуугаа хураалаа. Хэн ч, юу ч ярьсангүй. Хэдийнэ үд болжээ. Залуус дөрвөн ширхэг жижигхэн сандал олж ирээд пийшинг бараадан суусан байв. Тэд Ариунаа, Ангирмаа нарт сэтгэл зовнисоор бүр цөхрөв бололтой. Хэний ч мэдэхгүй газарт хашигдчихаад, сураггүй алга болсон найзыгаа хайгаад ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа тэдэнд үнэндээ л урам зориг байсангүй. Ядаж байхад машиных нь бензин хэзээ мөдгүй дуусах болчихоод дэмий хөдөлгөөн хийж огтхон ч болохгүй болжээ. Зоригт пийшинд түлээ нэмэн хийж үе үе санаа алдсаар. Харин Батчимэг Зоригтын мөрийг налаад зүүрмэглэсэн байдалтай нүдээ хагас анин суусан харагдана. Энхбаяр нойтон түлээнүүдийг ээлжээр пийшин дээр тавьж хатаах арга сүвэгчилж байхад Болдбаатар модны зомгол хугалж нүд нь нэг цэгт огг хөдөлгөөнгүйгээр төвлөрчээ.
Удалгүй гадаа хүчтэй салхилж эхэллээ. Өнөөх л цасан шуурга шуурч таван метрээс цааших газар нүдэнд үзэгдэхтэй үгүйтэй болов. Пийшин дэх гал дүрэлзэн асч буй нь залуусын хувьд сэтгэлийг нь сэргээх ганц зүйл болжээ. Гадаа салхи ульж жижигхэн цонхны цаана үй түмэн цасан ширхэгүүд бужигнах нь цаанаа л нэг гунигтай. Хэн хүнгүй ядарч, энэ үхмэл тосгоноосамьд гарах боломж байгаа эсэхэд эргэлзэх болов. Гэвч тэдний хэн нь ч өөрийнхөө дотор төрж байгаа бодлоо бусадтайгаа хуваалцахыг хүссэнгүй. Магадгүй зарим нь ярих ч тэнхэлгүй болсон бололтой. Төрөлх хотод нь олон хүмүүс бужигналдаж, машин тэрэг хөлхөлдөн гэрэл цахилгаан анивчсан хэвийн амьдрал үргэлжилсээр байгаа гэдгийг төсөөлөх тусам хэн хүнгүй тэрхүү танил дасал болсон орчин руугаа эрхгүй яарна. Ертөнцийн хаа нэгтээ инээд хөөрөөр цалгисан сэтгэл амар, аз жаргал дүүрэн амьдрал буцалж байгаа гэсэн атаархмаар бодол толгойд нь төрөх тусам залуусын сэтгэл дэх уйтгар гуниг улам ихээр нэмэгдсээр. Тэд өөрсдийгөө эгээ л харь гарагт ирээд хоригдчихсон мэтээр төсөөлж амьд хүн, үгүй ядаж амьд амьтны мөрөөсөл болжбуйгаа мэдэрч байлаа. Залуусын хувьд хэдийгээр энэхүү үхмэл тосгонд ганцхан шөнийг өнгөрүүлсэн ч гэсэн энэ хугацаа нь бүхэл бүтэн сар, жил мэт санагдаж галзуурмаар болох аж. Чимээгүй, хүйтэн хөндий байдал үргэлжилсээр байснаа эцэст нь Батчимэг “Ариунаа, Ангирмаа хоёр амьд болов уу?” хэмээн хэллээ. Түүний хэлсэн энэ үгийг Энхбаяр дуртайяа өлгөн авч “Амьд байсан бол өдийд эргээд ирэх байлгүй дээ” гэж зориг муутайхан хэлээд Болдбаатар луу болгоомжилсон нүдээр харав. Харин Болдбаатар нүдэн балай, чихэн дүлий суусаар л байв. Түүний нүд амьд хүнийх гэмээргүй болжээ. Аль түрүүн л нэг цэгт төвлөрчихсөн түүний харц одоог хэр нь яг тэр байрандаа тоггсон хэвээр. Залуус өөр лүү нь “Одоо яах вэ?” гэсэн нүдээр харсаар байгаа хэдий ч үүнийг нь Болдбаатар даанч анзаарсангүй. Гал тойрон суусан залуусын чимээ аниргүй байдал үргэлжилсээр, салхи ульсаар...
Ариунаа өөрийнхөө жигтэйхэн хөнгөн шингэн байгаагаа мэдэрлээ. Урьд өмнө хэзээ ч ийм хачирхалтай эрүүл саруул гэмээр өд мэт хөнгөн байдлыг мэдэрч байснаа тэрээр санахгүй байв. Ариунаа нэг давхрын буйдан дээр сууж байлаа. Тэрээрчухам хэзээ яагаад энд ирээд ганцаархнаа суучихсанаа санахгүй байх бөгөөд энэ байшинг өөрийнхөө гэр билүү хэмээн бодож үзэв. Гэхдээ тийм биш гэдгийг нь Ариуйаа удахгүй ойлголоо. Учир нь, түүний нүдэнд өнөөх шөнийн гар чийдэнгийн гэрэлд харсан цусаар нялгадсан гэр бүлийн зургууд өртжээ. Тэрээр өөрийнхөө урьд шөнө энэ байшинд орж ирснээ саналаа. Энэ зургуудыг их л айж барьц алдсан байдалтайгаар үзэж байснаа ч санах шиг болов. Гэхдээ одоо бол түүнд энэ байдал нь огтхон ч айдас төрүүлсэнгүй. Харин ч бүр түүнээсээ илүүгээр сонирхол татахуйц байлаа. Фото зурган дээр нүднийх нь харц эрүүл биш шинжтэй эрүүндээ бага зэрэг ургуулсан сахалтай хижээлдүү насны хөдөөний эр эхнэр хүүхдүүдээ их л халамжилсан байдалтай тэвэрчээ. Хэдийгээр дээр нь цус түрхэж ямар нэгэн уур хорсолоо илэрхийлсэн мэт боловч үүнд нь Ариунаа огтхон ч ач холбогдол өгсөнгүй. Харин ч бүр тэрхүү эр хүний хайр халамжийг илэрхийлсэн сэтгэлийн илэрхийллийг төсөөлж сэтгэлд нь аз жаргал төрөх мэт болов. "Намайг ч бас хэн нэгэн ингэж хайрлавал сайхан даа” гэсэн хаа хамаагүй бодол толгойд нь төрөх шиг болж тэгснээ яагаад ч юм нэг их гунигламаар болоод явчихлаа. Түүний толгойд гэнэт “Би хаана байна аа” гэсэн асуулт төрж өөрийгөө яагаад ийм газар ирчихсэнээ санахыг хичээлээ. Гэтэл түүний санаанд энэ удаад юу ч орж ирсэнгүй. Арван жилийн жаахан хүүхэд байхад нь аав нь ангийн эцэг эхийн хурал дээр ирж суугаад бусад эцэг эхчүүдийн хүндэтгэлийг хүлээж эцэг эхийн зөвлөлийн даргаар сонгогдож байсан нь санаанд нь буув. Тэр үед ааваараа маш их бахархаж байсан нь санагдаж өөрийн эрхгүй аавыгаа бас дандаа л амттай сайхан хоол хийдэг байсан ээжийгээ саналаа. Тэднийхээ халамж хайр, зөөлөн дулаан үгсийг урьд өмнө нь үгүйлж байгаагүй тийм ихээр үгүйлэн санагалзаж уйлмаар ч юм шиг боллоо. Гэхдээ түүний нүднээс нулимс унасангүй. Ямар ч л байсан арван жилийн жаахан охин байсан тэр үеэс хойш өчнөөн олон жил өнгөрсөн гэдгийг тэрээр мэдэж байв. Гэхдээ тэр бүх хугацаанд хаана, хэн байснаа нэг л санаж өгсөнгүй.Дахиад л оюун ухаанаа хүчлэн өнгөрсний тухай бодолхийлэв.
“Тийм ээ, би чинь жигтэйхэн хөөрхөн охинтой болсон шүү дээ” гэж бодмогцоо тэрээр баярлах сэтгэлд автаж охиныхоо тухай үргэлжлүүлэн бодож эхэллээ. Түүнийг минь Ангирмаа гэдэг, эхлээд хөхөө ч олигтойхон хөхөж чадахгүй байснаа сүүлдээ бараг л өдрөөр биш цагаар өсчихөв үү гэлтэй нэг л мэдэхэд цэцэрлэгт явдаг болсон. Тэгээд дараа нь сургуульд орох насанд хүрсэн. Тэр минь найман настай. Ариунаа ой санамжаа нэхэн хайж буй мэт боловч тэрээр өөрөө хүсэх л юм бол бүхнийг эргэн санаж байгаагаа ойлгожээ. Гэхдээ л хамаг юм нь хоосон оргиод оюун ухаан нь ямар ч ачаалал ядаргаагүй болчихсон өөрөөр хэлбэл жигтэйхэн сайхан унтаад нойр нь ханачихаад босоод ирсэн юм шиг л санагдаж байх нь тэр. Энэ хэнийх гэдэг айл билээ, би яах гэж энд ирлээ? Яах гэж энд ирлээ байз? зүгээр л тэнэж яваад ирээгүй нь лав. Тэрээр ийнхүү өөрөөсөө асууснаа өнгөрсөн шөнө жигтэйхэн их айж байснаа саналаа. Басохиныхооараасявсаарэнэ байшинд орж ирснээ ч санав. Миний охин алга болсон. Хэн нэгэн үл таних этгээдийг дагаад явчихсан. Би охиндоо муу юм тохиолдох вий хэмээн маш их айж байсан. Тэгээд хайсан. Ангирмаа энэ байшинд байсан. Тэрээр өөрийгөө оршуулгын газрын дундуур ганцаараа туучсаар энд ирснээ санав. Байшин харанхуй байсан. Охиныхоо Сампил гэдэг хүүхдийн тухай ярьж байсныг ч саналаа. Тэгтэл харин тэр хүүхэд нь үхчихсэн зөвхөн нэр нь л булшин дээр сийлэгдэж үлдсэн байсныг ч нөхөн санав. Эцэст нь Ариунаа өөрийнхөө ой санамжийг нэг л биш болчихжээ хэмээн дүгнэлээ.


Top
   
PostPosted: Oct.12.15 3:06 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Охин нь яагаад үхчихсэн хүүхдийг хайгаад байсан юм бүү мэд. Харин одоо л учрыг нь олно доо хэмээн бодсоор Ариунаа яг одоо өөрийнхөө байгаа том өрөөний ханан дахь хоёр хаалгыг олж харлаа. Тийм ээ, өчигдөр ийшээ орохыг хүссэн ч айгаад завдаагүй. Харин одоо бол айх юм алга хэмээн бодсоор Ариунаа тэрхүү хаалга руу зүглэн алхлаа. Тэрээр өмнөө байсан хоёр өрөөний нэгэнд оржээ. Өрөөн доторх хамаг юм эмх цэгцгүй ундуй сундуй байв. Байшинд хэдийгээр гэрэл гэгээ муутай байсан ч битүүлэн хадсан цонх, хананы завсруудаар гэрэл нэвтэрч байлаа. Энэ тусч буй гэрэл өрөөн доторхыг харахад хангалттай байсанд Ариунаа их л олзуурхав. Өрөөний нэг буланд хүрз жоотуу мэтийн газар ухахад хэрэглэдэг багажнууд, алх, цүүц бас нэлээд хэдэн хавтгай чулуунууд байлаа. Энэ гэрт магадгүй газар шорооны ажил эрхэлдэг чулуугаар юм урладаг хүн амьдардаг ч байсан юм билүү хэн мэдлээ. Ариунаа өрөөн доторхыг нэгд нэгэнгүй самнаж үзлээ. Хөглөрсөн хөнжил гудаснууд, басхүү шалаар нэг хөглөрсөн номнуудыг тэрээр олж харжээ. Дараа нь түүний нүдэнд өрөөний буланд хөсөр хэвтэх хэн нэгний тасарсан хөл их л удсан бололтой цус нь хатчихсан байдалтай харагдлаа. Гэхдээ Ариунаа тэгтлээ их айж цочирдсонгүй. Энэ байшинд амьдарч байсан этгээд аллага үйлддэг байсан юм болов уу гэсэн хардлага Ариунаад төрсөн ч тэрээр энэ бодолдоо нэг их ач холбогдол өгсөнгүй. Өрөөний нэг хананд эгнээ нь бараг л хоосорсон давхарлаж тавьсан номын сан байна.
Ариунаагийн хувьд номонд нэг их сүжиггүй болохоор тэрхүү номын тавиурыг сонирхсонгүй буцаж эргэв. Харин өрөөний буланд байрлах тэрхүү нэг тал нь хавтгай чулуунууд, газар ухах зориулалттай багажнууд дээр анхаарал нь дахин төвлөрчээ. Магадгүй энэ чулуунууд, хүрз жоотууг хэн нэгнийг газарт булж оршуулахад л хэрэглэдэг байх гэсэн сэтгэлд таагүй бодол төрлөө. Ариунаа хэсэг хугацаанд саатсанаа өрөөнөөс гарав. Тэрээр саяхан ороод гарсан өрөөнийхөө хажууд байрлах зэргэлдээ өрөө рүү оржээ. Ариунаа энэ өрөөнд ормогцоо дотор нь арзганаж хоёр гараараа амаа таглалаа. Уг өрөөнд нэгэн үл таних эрэгтэй хүний өөрийгөө хороосон бололтой дүүжпэгдсэн цогцос байсан нь Ариунааг ийнхүү цочирдоход хүргэжээ. Тэрээр их дуу хадаан аврал эрэн орилохыг хүссэн ч амнаас нь авиа гарсангүй. Боомилсонэрийн цогцосэнэ байрандаа нэлээд удсан бололтой нүд нь хялайгаад ширгэчихсэн хэл нь унжаадбүр хөөж памбайгаад хатчихсан байх нь тэр. Бие нь харваас тэр аяараа хөшчихсөн, гар нь доош унжчихсан хэрнээ тахийсан мэт байдалтай, хуруунууд нь сарвайжээ. Ариунаа эхэндээ ийм эвгүй байдалтайгаар үхчихсэн байгаа эрийг хараад өөрийн эрхгүй барьц алдсан ч өрөөнөөс гараад явчихсангүй аажмаар тайвширч цогцос руу улам бүр сонирхон харлаа. Царайг нь тийм өнгөтэй гээд нэрлэчихэж боломгүй цэхийсэн саарал, цэлдэн хөх мэт хэрнээ харлаад хатчихсан нэг үгээр хэлбэл нүд хальтирмаар байдалтай байв. Ариунаа урьд өмнө ийм байдалтайгаар үхсэн хүн үзэх нь байтугай оршуулгын ажилд ч тэгтлээ их оролцож байсангүй. Үл таних эрийн цогцос таазанд байрлах хөндлөвч модноос уясан бүдүүн олсноос дүүжлээтэй байлаа. Яагаад ч юм цогцсонд хүрч үзмээр ч юм шиг болж байсанд Ариунаа өөрийгөө жигтэйхэн их гайхжээ. Тэрээр миний айж жигших сэтгэл хааччихав аа хэмээн өөрөөсөө асуусан хэдий ч Ариунаа дахин өөр зүйп бодож эхэллээ. Өнөөх л аав, ээжийн хайр халамжинд өсч торнисон аз жаргалтай хүүхэд нас, үрийн зулай үнэрлэсэн сэтгэл дүүрэн цаг мөчүүд...
Тэрээр өөрийгөө чухам яагаад ийм гайхмаар тайван басхүү аз жаргалтай зүйлүүдийг эргэцүүлж байгаагаа бодож ч үзсэнгүй. Ариунаад энэхүү дүүжлэгдэн үхсэн эр гэнэт таньдаг ч хүн шиг санагдаад явчихлаа. Чухам л хүн харахын эцэсгүй тэрхүү хувхайрч хатсан нүүрний төрхийг хаа нэгтээ харсан гэдэггээ Ариунаа итгэлтэй байв. Ариунаа үл таних эрийн хэн болох тухай бодсоноо нэг их удалгүй хариуг нь олох шиг боллоо. Тиймээ, энэхүү үхсэн этгээд үүдний том өрөөнд өлгөөтэй байгаа зурган дээрх эр яг мөн байна гэдгийг Ариунаа таньжээ. Эхнэр, хөл муутай хүү хоёртойгоо хамтдаа аз жаргалтайгаар зургаа татуулж үлдээсэн энэ эрхэм яагаад ч юм үхчихэж. Тэгэхээр энэ эрхэм Сампилын аав байх нь ээ гэдгийг Ариунаа ойлголоо. Ариунаа үхсэн эрийг танимагцаа өрөөний бусад эд юмсыг сонирхож эхлэв. Өрөө цонхтой боловч түүнийг нь гаднаас нь модоор халхалж хадаад битүүлчихсэн, гэсэн хэдий ч халхалж хадсан моднуудын завсраар нарны туяа нэвтэрч өрөөн доторх эд юмсыг хангалттай харах боломжийг олгох аж. Эл өрөө угнь унтлагын өрөө байсан бололтой. Цонх бүхий ханан талдаа унтлагын өргөн ор байрлуулсан боловч түүн дээр нь элдэв хог новш, модны хугархай, аяганы хагархай сэлт хөглөрсөн харагдана. Өрөөний буланд хэрэглээгүй нэлээд удсан хуучны загварын индүү, хогийн шүүр, тосгуур байрлах бөгөөд түүний дээхнэ гар хийцийн хувцасны өлгүүр хананд тогтоожээ. Өрөөний төв хэсэгт нэгэн жижигхэн бичгийн ширээ байрлажээ. Түүн дээр нэлээд дээхнэ үеийн бололтой үнгэгдэж хуучирсан хэдэн ширхэг сонингууд тавьсан харагдав. Ариунаад энэ бүхэн тэгтлээ их сонин санагдсангүй. Тэрээр гэнэт боомилж үхсэн эрийн эхнэр, хүү хоёр яасан юм бол гэсэн асуултыг өөртөө тавьлаа. Гэтэл яг энэ үед үүдний өрөөнөөс “Ээж ээ...” гэх охиных нь шингэн дуу сонсогдох нь тэр.
Ариунаа охиныхоо дууг сонсоод яахаа мэдэхгүй бүр манарчих нь тэр. Тэрээр өөрийнхөө охинтойгоо л уулзах гэж, охиноо олох гэсэндээ энд ирснээ саналаа. “Бурхан минь гэж, энэ чинь миний охины хоолой яг мөн байна” хэмээн өөртөө хэлсээр Ариунаа үүдний өрөө рүү эргэлээ. Ингээд тэрхүү үүдний том өрөөнд Ариунаа охиныхоо танил дотно царайг олж харах нь тэр. Тэгмэгцээ Ариунаагийн сэтгэлд дахиад л өнөөх яахаа мэдэхгүй хөшингө байдал бий болж амнаасаа ганц авиа ч гаргаж чадсангүй.
-Ээж ээ, та мөн үү? Та намайг харж байна уу?
-Тийм ээ, миний охин. Ээж нь мөн байна. Охиноо харалгүй яахав.
Ариунаа энэ үгээ хэлэхдээ өөрийнхөө хамаг л оюун ухаан, байдаг бүхнээ шавхан байж арайхийн хэлэх мэт боллоо. Түүний сэтгэл асар их догдлолоор дүүрч, охиноо хайрлах, хөөрөн баярлахсан гэсэн хүсэлд автаж тэврээд авмаар ч юм шиг болов. Гэхдээ яагаад ч юм Ангирмаагаа тэврэх гэж гараа сунгасангүй, дөхөж ч алхсангүй. Зүгээр л асар их догдлол азжаргалаар хамаг сэтгэл нь бялхан оволзож бүр хөөрөн нисмээр ч юм шиг болох нь тэр.
-Ээж ээ, та сайн уу?
-Сайн байлгүй яахав охин минь. Харин миний хөөрхөн охин зүгээр биз дээ.
-Тийм ээ, ээж ээ. Та надад санаа зоволтгүй. Би өнгөрсөн шөнө маш их айж байсан харин одоо зүгээр байна аа.
-Ашгүй дээ. Охин минь хоёулаа одоо эндээс явцгаах хэрэгтэй.
-Үгүй ээ, ээж ээ.
-Яагаад? үгүй ядаж чи өлсөхгүй байна уу?
Ариунаа ингэж асуухдаа охин нь заримдаа бүтэн өдрөөр юу ч идэлгүй өрөөндөө ганцаархнаа байх хүсэлтэй байдгийг гэнэт саналаа. Дахиад л тэр сонин зуршил нь хөдөлсөн юм байх даа гэж бодмогцоо тэрээр охин руугаа хоёр алхам дөхөв. Ариунаагийн дотоод сэтгэлд өрнөж буй тэрхүү гайхмаар догдлолууд нь арилсангүй харин ч бүр улам ихээр оволзон асч охиндоо ямар их хайртайгаа урьд урьдынхаасаа илүүтэйгээр мэдрэх шиг болжээ.
-Би өлсөхгүй байна аа, ээж ээ. Харин та өлсөж байна уу?
Охин нь өөдөөс нь гэнэт ийн асуусанд ихэд гайхсан Ариунаа өөрийнхөө үнэхээр маш их өлсөж байгаагаа мэдрэх шиг боллоо. Гэнэт л асар ихээр юм идэхсэн гэсэн хүсэлд автаж юм бүхэнд шунан тачаадах сэтгэлд автлаа. Тэгмэгцээ тэрээр охин руугаа хоёр алхам дөхсөн бол хэдэн алхам ухарчээ. Өөрийнхөө ийнхүү “идэхсэн” гэсэн хүслээсээ маш их айсан тэрээр сэтгэл санаа, оюун ухаанаа ямар нэгэн зүйлээс хамааралтай байгаа мэт мэдрэмжийг амслаа. Сэтгэлд нь айдас урган бий болж дагжин чичрэх мэт, хамаг юмс нь хүйт даах мэт болж харсан зүгтээ зугтмаар ч юм шиг санагдлаа.
-Ээж ээ, айх хэрэггүй ээ.
-Чи намайг айсныг яаж мэдээв?
-Одоо айх хэрэггүй ээ ээж ээ. Би танд ямар байгааг ойлгож байна.
-Юу гэнэ ээ, тэгвэл би ойлгохгүй байна. Ангирмаа миний охин хоёулаа ийм дэмий юм ярьж өөрсдийгөө айлгаж байхаар эндээс явцгаая. Тэгэх үү?
-Одоохондоо явж арай болохгүй байх аа.
-Яагаад?
-Та удахгүй ойлгоно оо ээж ээ.
Ангирмааг ингэж хэлэхтэй зэрэгцэн өнөөх саяхан ороод гарсан өрөөнөөс өнөөх боомилж үхсэн байсан эр гарч ирэв. Тэрээр Ариунаа, Ангирмаа хоёрыг анзаарсан ч үгүй бололтой дэргэдүүр нь өнгөрч нарийн коридороор гарах хаалга руу зүглэлээ. Ариунаа ямар ч хөдөлгөөн хийсэнгүй, үл таних эрийн араас гайхан ширтэж байснаа Ангирмаа руу асуусан харцаар харав.
-Тэр энд их удаж байгаа гэсэн.
-Юу гэсэн үг вэ? чи саяын хүнийг таньдаг юм уу?
-Тэр бас тэрэн шиг бусад хүмүүс намайг дуудсан юм.
-Яах гэж?
-Надтай ярилцах гэж. Тэдэнд надаас өөр өөрсдийг нь сонсох хүн олдохгүй болохоор л тэгсэн байх.
-Тэгээд л чи энд ирээ юу?
-Тийм ээ ээж ээ. Гэхдээ тэд ганцхан намайг биш бас таныг, таны найзуудыг хүртэл авчирсан. Энэ миний буруу ээж ээ, намайг уучлаарай. Би, та бастанай найзууд энд хэрэгтэй байсан болохоор надаар дамжуулж бүгдийг нь ийш нь авчирсан.
-Юу гэсэн үг вэ? Охин минь, дэмий юм ярихаа больж үз. Хоёулаа явцгаая.
Ариунаа ингэж хэлэхдээ “Нээрээ энэ газарт би чинь охиноосоо гадна дөрвөн найзтайгаа ирсэн шүү дээ” хэмээн бодож амжив. Тэгмэгцээ тэрээр өөрийнхөө ой санамжийг хараамаар санагдаж, тархи толгой нь нэг л биш болчихоод байгааг мэдрэхийн дээдээр мэдэрлээ.
-Ээж ээ, би танд хайртай.
-Би ч бас охин минь. Одоо явцгаая.
-Ээж ээ, би танд хайртай. Намайг уучлаарай. Та бид хоёродоо хамтдаа эндээс явж чадахгүй байх.
-Охин минь ээж нь чиний юу яриад байгааг нэг л ойлгохгүй байна.
-Зүгээр ээ ээж ээ. Би танд хайртай.
Ариунаа юу болоод охин нь ийм юм яриад байгааг үнэндээ л ойлгосонгүй. Яахаа мэдэхгүй гайхан самгардаж, охин руугаа ойртлоо.
-Миний охин оо, энд юу болоод байгааг ээждээ ойлгомжтойгоор тайлбарлаад өгөөч.
-Саяын таны харсан хүн чинь үхчихсэн хүн.
-Юу гэнэ ээ?
-Тэр ах үхчихсэн. Өөрийнхөө хоолойг боосон гэсэн. Түүнд их хэцүү байсан.
-Тэгээд... тэгээд тэр хүн чинь үхчихсэн хэрнээ ингээд босоод явж байгаа хэрэг үү? хэмээн Ариунаа ээрч түгдрэн байж дуугарлаа.
-Тийм ээ, гэхдээ саяын таны харсан нь түүний жинхэнэ бие биш. Тэр өөрийнхөө биендээ маш ихээр хоргодчихсон байгаа болохоор л энэ байшиндаа байсаар байгаа юм. Түүний амьгүй болсон цогцос өрөөндөө хэн нэгэн ирж өөрийг нь хүний ёсоор оршуулахыг хүлээсээр л байгаа. Бас тэр хүүдээ санаа зовсоор л байгаа.
-Охин минь чи ээжийгээ жинхэнээсээ айлгаж байна шүү. Дэмий юм битгий ярь.
-Ээж ээ, та намайг үнэнийг хэлж бай гэж сургадаг мөртлөө яг үнэнийг хэлэхээр дандаа л эсэргүүцэх юм. Та үнэнээс айх хэрэггүй ээ. Хүний бие үхсэн ч гэсэн оюун ухаан нь устаж үгүй болдоггүй. Та үүнд итгэх хэрэгтэй ээж ээ, бидний эргэн тойронд биежих гэж ядаж буй байх байраа олохгүй төөрсөн оюун ухаанууд байсаар байгаа.
-Би итгэхгүй байна.
-Та сая тэдний нэгийг харсан.
-Ангирмаа чи юу яриад байна. Бие чинь зүгээр үү?
-Миний биз зүгээр ээ. Харин та өөрийгөө тайвшруулжнадад итгэх хэрэгтэй.
Ангирмаа ингэж хэлмэгцээ енгэнүүлэн уйлж гарлаа. Охин нь тэсгэл алдран ийнхүү нүүрээ даран уйлж эхлэхүйд Ариунаагийн хамаг сэтгэл нь өмрөөд ирэх шиг болж охин руугаа дөхлөө. Тэрээр охиноо чухам яаж аргадах ёстойгоо төдийлөн сайн мэдэхгүй байв.
-Охин минь айх хэрэггүй ээ. Ээж нь чиний хажууд байна. Тийм болохоор битгий уйл.
-Ээж ээ, би танд хайртай.
-Би мэднэ ээ, охин минь.
-Ээж ээ, надад их хэцүү байна. Намайг хэн ч ойлгодоггүй. Би зөвхөн үхэгсэдэд л хэрэгтэй. Тэд үргэлж л надтай уулзахыг хүсдэг. Зарим нь гэрт маань ирдэг. Ирж чадахгүй зарим нэгэн нь амьд хүмүүст үгээ дамжуулах гэсэн асар их хүслээрээ намайг дууддаг. Та намайг ойлгодоггүй. Өмнө нь намайг энэ тухай хэлсэн бол та надаас айх байсан. Та үүнийг ойлгох хэрэгтэй.
-Энд чи бид хоёрт хийгээд байх юм байхгүй. Тэгээд ч би энд юу болоод байгааг ердөө ч ойлгохгүй байна.
-Ойлгох хэрэгтэй ээж ээ. Тэд ойлгуулах гэж, мэдүүлэх гэж л биднийг энд авчирсан.
Энэ үед хоёр давхрын хаалга хяхтнан нээгдэж хацар чүүр нь эрэмдэглэгдсэн үхээнц царайтай жаахан эрэгтэй хүүхэд толгойгоо цухуйлгаж Ангирмаа, Ариунаа хоёрыг ээлжлэн харлаа. Хэн ч юу ч ярьсангүй чимээ аниргүй нам жим байдал хэсэг хугацаанд үргэлжлэв. Тэгснээ уг хүүхдийн хүйтэн харц Ариунаа дээр тогтож “Та миний ээж үү?” хэмээн цахиртсан хоолойгоор асуув.
Түүний хоолой урт хонгилын цаана буй мэт алслагдмал хэрнээ тодхон сонсогдож байлаа. Ариунаа юу ч дуугарч чадсангүй гайхан зогсож байснаа “Үгүй ээ” хэмээн сулхан хариулахад өнөөх үл таних хүүхдийн үхээнц нүүр үрчийнбарайж “Та миний ээж...” гэж хэяээд өрөөнеөс бүтэн биеэрээ гарч ирлээ. Тэрээр ямар ч хувцасгүй басхүү өрөөсөн хөл нь тайрагдсан ажээ. Гуяныхаа нэлээн дээгүүр тайрагдсан түүний хөлд ямарч хаалт боолт байсангүй улаан мах нь хатсан байдалтай цухалзан харагдах энэ дүр зургийг харсан хэн ч болов тэсвэрлэхийн аргагүй мэт. Тэрээр хөлдөж хөшчихөө юу гэмээр цэлдэн хөх гараараа шатны бариулаас атгаж өрөөсөн хөлөөрөө шатны гишгүүрүүд дээр гишгэн доошилж эхлэв. Түүний харц Ариунаагаас салсангүй, бүр нүдээ ч цавчсангүй. Түүний энэ нүд нь ердөө л өтгөн хар өнгөтэй харагдах аж. Энэ үед Ангирмаа “Сампил аа, чи хүлээж бай. Энэ миний ээж, би одоохондоо ээжтэйгээ ярилцах хэрэгтэй байна” гэж хэлэхэд өнөөх ганц хөлт жаал зогтуссанаа буцаад л дээшээ өгслөө. Ариунаа өнөөх Сампил гэсэн нэртэй булшийг санамагцаа охиныхоо саяын хэлсэнтэй харьцуулаад өөрийнхөө хөшингө байдлыг мэдрэх шиг болж аргагүй барьц алдсан хэдий ч тэгтлээ их айжсүйд болсонгүй. Ариунаа охиндоо юу гэжхэлэхээ мэдэхгүй зогсож байтал Ангирмаа “Ээж ээ, би танд энэ бүхнийг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Бас би их айж байна. Тэд танд үүнийг үзүүлэх хэрэгтэй гэж байсан" хэмээн уйлагнан дуугарсаар хамрынхаа нусыг шур шур татан ганц нэг алхаж өрөөний буланд байгаа шургуулга руу очлоо.
Энэ бүхнийг харан гайхан зогссон Ариунаа байрнаасаа ч хөдөлсөнгүй. Тэрээр магадгүй ямар нэгэн далдын учир шалтгаанаар охиноо хайж явсаар энд ирсэн юм байх гэсэн бодолдоо итгэж эхэлжээ. Далдын зайлшгүй учир шалтгаан, болох ёстой юмс болж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж эхлэхүйд Ариунаа сэтгэлдээ асар их айдсыг мэдрэх шиг боллоо. Тэрээр охиныхоо үйл хөдөлгөөн бүрийг нүд салгалгүй ажиглаж байв. Дөнгөж наймхан настай гэхэд сүнс сүүдэр, үхлийн тухай томчуудаас дутах нь бүү хэл харин ч бүр илүү ихээр учир шалтгаантай сүрхий ярьж байгаа нь аргагүй гайхал төрүүлж байлаа. Гэхдээ Ариунаа энэ бүхэнд нь яаж хандахаа мэдэхгүй байв. Гэнэт урьд өмнө охин нь хааяа хааяа нас барсан хүмүүсийн зургийг үзчихээд жигтэйхэн удаан гөлрөнширтэж хэн нэгэнтэй ярьж байгаа юм шиг тоглож байсан нь Ариунаад харагдах шиг. Бүр жаахан байхаасаа л өрөөндөө ганцаараа үлдэж чадахгүй ээжийгээ даган чаргууцалдаж, уйлж бархирдаг байсан охиныхоо айдсын шалтгааныг тэрээр өнөөг хэр нь бодож үзээгүйдээ харамсах ч шиг боллоо. Тэрээр энэ бүх өнгөрсний тухай эргэцүүлэн бодсоор охиноо үхэгсэдийг харах далд чадвартай гэдэпг итгэж эхэлжээ. Охин нь үхсэн хүмүүсийн тухай ээжээсээ асууж бас тэдний тухай ээждээ ярьдаг байсныг өмнө нь тэгтлээ их анзааран бодож үздэггүй байснаа Ариунаа энэхэн агшинд санав. Ариунаад охинтойгоо дөнгөж одоо л бүрэн утгаараа танилцаж байгаа мэт сэтгэгдэл төрөхөд тэрээр маш их гуниглаж байгаагаа мэдэрлээ. Уйлмаар ч юм шиг, охиноо бүрэн утгаар нь ойлгож хайрлаж чадаагүйдээ өөрийгөө зүхмээр ч юм шиг санагдав.
Энэ үед Ангирмаа тортог болсон нэгэн тэмдэглэлийн зузаан дэвтэр барьсаар ээж рүүгээ дөхөж ирлээ. “Май ээж ээ, би сайн уншиж чадахгүй. Харин та үүнийг унших хэрэгтэй байх. Тэгвэл та энд болж байгаа бүхнийг ойлгох болно” гэсэн Ангирмаагийн үгийг сонсоод Ариунаа дэвтрийг авахаар гараа тосов.

...Болдбаатар амандаа нэг зүйлийг дахин дахин шивнээд байгааг нь Батчимэг анхааралтай чагнавал хэн нэгнийг занаад байгаа нь ойлгогджээ.
-Болдоо чи чинь хэнийг зүхээд байна вэ?
-Санаа зоволтгүй ээ.
-Чамайг амандаа нэг юм үглээд байхаар чинь айгаад байна. Чиний сэтгэл тавгүй байгааг ойлгож байна аа. Бид нар бүгдээрээ л хүнд байдалд байна.
-Би тэр новшийн хараал идсэн Сампилыг үзэн ядаж байна. Тэр Сампил гэсэн нэрэнд их учир бий. Ариунаа ч тэр, Ангирмаа ч тэр Сампилтай ямар нэгэн байдлаар холбоотойгоор сураг ньтасарсан. Би үүнд итгэлтэй байна. Энэ бүхэн бол зүгээр ч нэг тохиолдол биш. Эхлээд Ангирмаа тэр Сампилтай зүүдэндээ уулздаг байсан, тэгээд бүр зүүдэндээ танилцаад энд өөрийг нь дуудсан гэсэн. Бид энэ үхмэл тосгонд амилсан үхдлийн мөрөөр ирсэн, дараа нь Ангирмаа алга болсон. Тэгтэл Сампил гэсэн арван настай хүүхдийн булш цасан дунд ёрдойж байхыг нь бид бүгдээрээ харсан. Ангирмаагийн ярьж байсан Сампил үхсэн байсан. Удалгүй Ариунаа ч алга болсноор түүнийг хайж байхдаа оршуулгын газрын булшин дээрх бүх нэр тэр хараал идсэн “Сампил” гэсэн нэртэй байсныг бид нар бүрдээрээ харсан шүү дээ. Бидэнд тохиолдож буй бүхэнд Сампил гэсэн нэр ямар нэгэн байдлаар холбогдсоор байгааг та нар анзаарч байгаа биз дээ. Биднийг энд ямар нэгэн далдын хүч авч ирсэн гэдэгт би одоо үнэн голоосоо итгэж байна.
-Болдоо чи тэгээд үүгээрээ юу хэлэх гээд байна?
-Бид энэ газарт байгаа нууцлаг үйл явдлын учрыг олох ёстой.
Болдбаатарыг ийн хэлсэнд нөгөө гурав нь бие бие рүүгээ асууж гайхсан харцаар хараад амжпаа. Нөхдийнхөө гайхаж байгааг анзаарсан Болдбаатар яриагаа үргэлжлүүлэв.
-Залуус аа, та нар аан гээч. Бид нар энд зүгээр ч нэг хүрээд ирээгүй байх. Биднийг энд дуудсан. Ялангуяа тэр Сампил. Ангирмаагаар дамжуулаад бид бүгдийг дуудсан. Биднийг эргэн тойронд маань айдас хүрээлж байна. Тиймээс бид энэ айдсаар бялхсан орчноосоо гарахын тулд аль нэгэн аврагчаа хүлээх биш өөрсдөө учрыг нь олох хэрэгтэй. Би товчхондоо юу гэх гээд байна вэ гэвэл хэдүүлээ ингээд л суугаад байх биш ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэх гэсэн юм.
-Чи тэгээд юу хийнэ гэж?
-Энэ үхмэл тосгонд юу болсоныг мэдэх хэрэгтэй. Миний бодож байгаагаар энд цөөн биш хүмүүс золгүй байдлаар амиа алдсан. Түүнийг нь хэн ч мэдээгүй. Тэгээд тэр үхэгсэдийн сүнс намайг тайван байлгахгүй байна. Энд юу болсныг олж мэдэхээс нааш тэд биднийг явуулахгүй.-Болдоо чи чинь одоо юугаа дэмийрээд унав аа? Энэ тосгонд амьдарч байсан хүмүүсийн сүнс биднийг энд авчирчихаад эндээс явуулахгүй байна гэх гээ юу?
-Тийм ээ, энд гайхаад байх зүйлгүй. Ийм байж болно.
-Би итгэхгүй байна хэмээн Батчимэг хэлээд Зоригт руу наалдан суув.
-Ийм байх бүрэн боломжтой. Энд цөөнгүй хүмүүс үхсэн. Би мэдэж байна. Тэр хүмүүсийн сүнснүүд нэг л юмыг надаас гуйгаад байна. Би сайн мэдэхгүй байна аа залуусаа.
Болдбаатарын яриаг анхааралтай чагнаж суусан Зоригт, Энхбаяр, Батчимэг нар мэл гайхаж орхив. Тэд урьд өмнө Болдбаатарын иймэрхүү үхсэн хүмүүс, сүнсний тухай ярьж байхыг нь нэг ч удаа сонсч байгаагүй билээ. Болдбаатар үгээ хэлж дуусахад нам жим байдал бий боллоо Гадаа хүйтэн салхи ульсаар байх бөгөөд нарны илч хэдийнэ буурч үдэш болжээ. Болдбаатар яриагаа цааш үргэлжлүүлэв.
-Магадгүй бидний төөрч будилсан байдал энд болсон нууцлаг үхлээс шалтгаалсан байж болно. Түүний муу энергиэр бид эндээс гарч чадахгүй байгаа. Бид хэрвээ энд болсон үйл явдлын учрыг олчихвол Ангирмаа, Ариунаа нарыг олж болно бас харих замаа ч олох байх.
Залуус түүний үгний хариуд юм хэлсэнгүй. Энхбаяр бүр Болдбаатар луу галзуу солиотой хүн рүү харж байгаа юм шиг тийм нүдээр айсан байдалтай ширтэх аж. Тэдний .хэн нь ч Болдбаатарын ярьсанд итгэсэнгүй харин ч бүр Болдбаатараас айжэхлэв. Дахиад л нам жим байдал үргэлжиллээ. Тэгсээрэцэст нь хэн ч энэхүү хүнд байдлаасаа гарах арга олж чадсангүйд Энхбаяр арга буюу Болдбаатараас “Одоо тэгээд чинийхээр бид яах ёстой вэ?” хэмээн асуулаа. Дахиад л бүрэнхий болж буй энэ үед зөвхөн Болдбаатарын амыг харж, Болдбаатарыг дагахаас өөр сонголт нөгөө гуравт нь үлдсэнгүй бололтой.
Болдбаатар Энхбаярын асуултанд хариулахгүй нэлээд хэдэн хором болсноо “Бид булшийг ухах хэрэгтэй" хэмээн сулхан дуугарлаа. Түүний энэ үгийг сонсон Энхбаяр, Зоригт,Батчимэг нар чихэндээ итгэсэнгүй хэдэн бие рүүгээ харж байснаа юу ч дуугарсангүй.
-Залуусаа, би та нарын нүднээс юу бодож байгааг чинь тааварлаж байна. Айх хэрэггүй. Булш ухахаас өөр сонголт, өөр эрэл бидэнд үлдсэнгүй. Би өөрөө голлон ухах учраас та нар тэгтлээ их айж сэжиглэх хэрэггүй. Өглөө Энхбаяр “Энэ Сампил гэсэн нэртэй олон булшин доор юу ч байхгүй байж мэднэ” гэж байсан шүү дээ. Сампил гэсэн ганцхан хүний нэртэй энэ булшнууд яавч ямар нэгэн зүйлийг өөртөө нууцалж байгаа. Бид эрлээ эндээс үргэжлүүлэх хэрэгтэй. Тийм олон, барагцаалбал хорь шахам Сампилууд тэдгээр булшин доор байхгүй гэдэг нь ойлгомжтой.
-Болдоо чи чинь солиорчихоогүй биз хэмээн Батчимэг тэсгэл алдрав бололтой уулга алдаад “Чи чинь байтлаа нас барсан хүмүүсийн булш ухах гээ юу? Тэнд хэн ч байлаа гэсэн эсвэл хэн ч байхгуй байлаа гэсэн түүнийг ухах хэрэг байхгүй” хэмээн үргэлжлүүлэв.
-Чимгээ, надруу ийм нүдээр харахаа боль. Чамд үнэн хэрэгтээ тэр булшнуудын доор юу байгаа нь сонин санагдаж байгаа биз дээ. Бид нар үргэлж айдасдаа захирагдаж ямар ч дорвитой алхам хийхгүй байсаар энэ хараал шүглэсэн газар үхэхэд хүрч мэднэ. Бид одоо үхэлтэй хамгийн ойр байна. Хөлдөж үхэх, өлсөж үхэх эсвэл Ангирмааг аваад явсан тэр сүнс чөтгөр мэтийн зүйлсийн хорлол болж үхэх гэсэн хувилбарууд бидэнд байна. Бидний хэн нь ч үүнийг хүсэхгүй байгаа.
-Тэглээ гээд бидэнд заавал булш ухаж буяндаа бузар хийгээд байх шаардлага байхгүй ээ. Чиний энэ үйлдэл чинь яг л галзуу хүнийг санагдуулж байна.
-Би ойлгож байна аа, Батчимэг ээ. Гэхдээ л би шийдсэн. Тэр булшин доор чухам хэн эсвэл юу байгааг харах л болно. Бидэнд цаг бага байгаа. Энэ янзаараа цаашид дахиад долоо хоноход л бид нар бүгдээрээ үхсэн байх болно. Хоолны нөөц ч алга.
-Болдоо, бид нар хэдийгээр чиний хэлж байгаагаар тунхүнд байдалд байгаа ч гэсэн заавал тэр муу ёрын булшнуудыг ухах хэрэг байхгүй ээ хэмээн Энхбаяр, Зоригт нар их л санаа зовнингуй хэллээ.


Last edited by Bloody Mary on Oct.12.15 3:30 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.12.15 3:17 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Болдбаатар тэдэнд юу ч хариулсангүй. Тэрээр юу ч дуугаралгүй цантсан цонхны цаана бужигнаж буй цасан ширхэгүүдийг оройн нарны сүүмгэр гэрэлд харлаа. Тэгснээ тэрээр өчигдрөөс хойш Зоригтын барьсаар яваа жижигхэн гар хүрзийг аваад байшингаас гарав. Залуус түүнийг хойноос нь харсаар хоцорсон ч удалгүй араас нь дагацгаалаа. Энэ үед Зоригт “Бид нэгэнт яаж ч чадахгүйгээс цааш Болдбаатарыг яахыг нь харъя" хэмээн Энхбаяр, Батчимэг нарт хандан аяархан хэллээ. Залуустөд удалгүй оршуулгын газрын хаяанд ирсэн байлаа.
Бараг харанхуй болоод ирэх энэ үест Болдбаатар гартаа атгасан жижгэвтэр хүрзээр оршуулгын газрын хамгийн наана байрлах Сампил гэсэн нэртэй эхний булшийг ухаж эхэллээ. Тэрээр хэчнээн ихээр хүчлэн ухсан ч хөлдүү газрыг доош нь олигтой ахиулж чадсангүй. Болдбаатар ядарч цуцахыг мэдэхгүй хар хөлсөө цувуулан ажилласаар байлаа. Газар үл ялиг ухагдах тусмаа л улам хатуурч цааш үргэлжлүүлэхэд илүү бэрх болж ирэв. Ийм байдалтайгаар нэлээд хэдэн цаг өнгөрсөн ч Болдбаатарын ажилд дорвитой ахиц гарсангүй. Тэрээр арга буюу булш ухах ажпаа өглөө хүртэл хойшлуулахаар боллоо. Нөхөд нь түүнийг ийм шийдвэр гаргасанд дотор нь уужирч Болдбаатарын уймарсан сэтгэлийг нь засахаар таатай өөдрөг үгс хэлэх аж. Харин Болдбаатар энэ бүхнийг нь тоосонгүй. Тэрээр эгээ л галзуурсан хүн гэмээр гишгэж яваа өмнөх газраа ч харахгүй үлгэн салган алхалсаар хэдэн цагийн өмнө гал түлж байсан шавар пийшинтэй жижгэвтэр байшиндаа иржээ. Пийшингийн өмнө бөөгнүүлж орхисон жаахан түлшээрээ Зоригт гал асааснаар бага ч атугай дулаан болж залуусынбээрч хөшсөн биө бүлээцэж эхэллээ. Болдбаатар нөхөдтэйгөө юу ч ярьсангүй. Түүний оюун ухаан хаана явааг тааварлахад үнэндээ бэрхтэй бөгөөд танихгүй хүн түүнийг харж гэмээнэ огло үсрэн цочмоор тийм аймшигтай хямарсан эрүүл биш царайтай харагдах аж. Болдбаатар пийшингийн хажууханд шалан дээр гадуур хувцасаа дэрлээд гар буугаа хажуудаа тавин хэвтжээ. Удалгүй бусад нөхөд нь ч түүний жишгийг даган дулаахан байгаа тэр хэсэг газарт машинаасаа дэвсчихэж болмоор юмс цуглуулан хэвтэцгээв. Болдбаатарын булш ухахаар оролдож дараа нь дуугаа хураачихсан энэ байдал бусаддаа ч нөлөөлж тэдний хэн нь ч хоорондоо үг сольсонгүй. Тэд бүгдээрээ л Ариунаа, Ангирмаа нарыг үхсэн хэмээн бодож буй ч энэ бодлоо бусадтайгаа хуваалцахыг хүссэнгүй. Анх ирсэн өчигдрийг бодвол энэ өдөр харьцангуй тайван өнгөрч байгаа ч гэлээ урьд шөнийн оршуулгын газарт сонсогдсон үл үзэгдэх этгээдийн уйлж байсан нь чихэнд нь дахин сонсогдох шиг болж сэтгэлийг нь тавгүйтүүлэх аж. Залуус бүгдээрээ сэтгэлдээ айдас тээсэн хэвээр байгаа болохоор нэг доор хэвтэцгээжээ. Пийшинд шатаж буй мод шад пад хийх дуугарч харин гадаа хүйтэн салхи улих нь цаанаа л нэг муу ёр зөгнөх шиг. Батчимэг Энхбаяр, Зоригт нарын голоор хэвтсэн хэдий ч тайвширч чадсангүй. Тэрээр бараг бүтэн цаг хэртэй дэмий хөрвөөж байснаа “Болдоо” хэмээн аяархан дуудаад хариуд нь юу ч сонссонгүй. Харин хэсэг хугацааны дараа Болдбаатарын зөөлөн хурхирахыг сонсчээ. “Болдоо янз нь нам унтчихжээ” хэмээн Энхбаярыг хэлэхэд Батчимэг хариу санаа алдав.
-Ер нь Болдоо яагаад байна аа, хэмээн Энхбаяр нөгөө хоёроосоо шивнэн асуулаа.
-Харин ээ, гайгүй л байдаг байгаа даа. Түрүүн булш ухна гэж дэмий юм ярьснаасаа хойш нэг ч үг дуугарсангүй. Зоригт оо, чи Болдоогийн тухай юу гэж бодож байна?
-Мэдэхгүй л дээ. Уг нь бид хэдийг бодвол илүү тайван байсан юмсан. Ядраа биз дээ.
-Ээ мэдэхгүй, Болдоо галзуурч байх шиг байна. Бидтэрнээс болгоомжох хэрэгтэй байх аа.
-Энхбаяр аа, больж үз. Тэгж бодох хэрэггүй. Бид хамтдаа энэ байдлаас гарах болно.
-За ямарч л байсан энэ муу ёрын тосгонд үхэж болохгүй гэдгээ л би мэдэж байна. Яаж ийж байгаад л эндээс гарах хэрэгтэй. Биднийг ар гэрийнхэн маань хүлээгээд одоо бүр санаа нь зовж байгаа шүү дээ.
Энхбаяр ингэж хэлээд уртаар санаа алдсанаа Батчимэг рүү үл ялиг шахан хэвтэв. Тэгмэгцээ тэрээр Батчимэгт хандан “Ер нь ингэхэд анх Ангирмаагийн дагаад явсан этгээд чинь ямар гээчийн нөхөр байсан бэ?” хэмээн асуугаад удалгүй Батчимэгийн чичрэхийг мэдрэв.
-Уучлаарай, би чамайг айлгая гэж бодоогүй юм шүү.
-Би одоо бол тэр үед өөрийнхөө харсанд ч эргэлзэж байна. Харсандаа итгэхгүй байна. Бурхан минь бүр санахыг ч хүсэхгүй байна. Тэр магадгүй анх биднийг ийш нь дагуулж ирсэн өнөөх эмэгтэй байсан байж мэднэ. Гэхдээ л би хэт их айсандаа болоод юуг ч тогтож ажиглаагүй. Тэрийг одоо бодитой зүйл гэдэгт итгэж чадахгүй байна.
Батчимэг ингэж хэлмэгцээ нусаа шур шур татан Зоригт руу улам шигдэн хэвтэв. Тэгснээ тэрээр “Би энэ тухай дахиж ярихыг хүсэхгүй байна, санахыг ч хүсэхгүй байна. Дахиж надаас битгий асуугаарай за юу, гуйж байна” хэмээн шивнэх төдий хэллээ.
-Ойлголоо Чимгээ. Би дахиж энэ тухай сөхөж ярихгүй.
Энхбаярыг ингэж хэлээд уртаар санаа алдахад Зоригт Батчимэгийг тайвшруулах санаатай “Ингэтлээ айсны хэрэггүй дээ, бид хамтдаа байна” гэж хэлээд гарыг нь атгалаа. Залуус хоорондоо дахин юм ярьсангүй. Болдбаатар ч сэрсэнгүй унтсан хэвээр байх бөгөөд тэрээр үе үе цочин давхийж тэгсэнээ бүр инээх нь хүртэл сонсогдпоо. Залуус Болдбаатарыг ийм орчинд зүүдэндээ инээхийг нь сонсоод хирдхийх нь тэр. Уг нь, энэ ёрын газар зүгээр л хар дарж зүүдлэх ёстой байтал ингэж инээсэн нь яавч таатай сэтгэгдэл төрүүлсэнгүй.
Болдбаатар унтсаар байв. Харин бусад нь түүнээс дорүхдлүүдийн эсрэг үйлдэл хийх ямар ч чадвар байсангүй. Тэд зөвхөн айдсыг мэдэрч байх нь тэр. Ямар нэгэн судас шөрмөс нь татчихсан юм болов уу гэмээр хөшингө байдалтай тэдгээр үхдлүүд залуус руу гараа сунган зүтгэллээ. Эхдээ тэврүүлж явсан бяцхан хүү, залуухан бүсгүй, хөгшин авгай гээд тэд бүгдээрээ залуусын махыг хумслан тасдаж ам руугаа чихэн цус савируулан зажилж эхлэв. Залуус ёо ч гэж дуугарсангүй. Тэд хүлүүлчихээд зөвхөн өөрсдийнхөө яаж үхэхийг харахаас өөр сонголтгүй мэт тийм хөшингө байдалтай байлаа. Өөрсдийнх нь хөл гар, гэдэс дотрыг ухан идэхийг нулимстай нүдээрээ харах тэд хоорондоо ч үг сольсонгүй. Амьдаараа тасчуулж тарчлан зовсны эцэст аажмаар нүд нь харанхуйлахыг тэд мэдэрлээ. Төгсгөл иржээ.
...Батчимэг гүн нойрноосоо муухай хашхиран сэрэхэд бусад нь ч мөн адил огло үсрэн босоцгоолоо. Батчимэг яг л усанд живж байгаад амь аврагдсан хүн шиг амьсгаадан сандарч, хамаг бие нь салганан чичирхийлж хоёр нүднээс нь нулимс урсчээ. Тэрээр айсан басхүү аврал эрсэн нүдээр эргэн тойрноо нэгжин харснаа “Бурхан минь, ашгүй зүүд байж" хэмээн чичирхийлсэн хоолойгоор арай ядан хэллээ.
Нар тусчээ. Энэ нь өглөө болсныг илтгэж сэтгэлд хуралдсан айдсыг сарниулахад бага ч атугай нөлөөлж байв. Батчимэг салганан чичирсээр байснаа Зоригтын хүзүүнээс тас тэврэн бүр мэгшүүлж эхлэх нь тэр. Гэтэл Энхбаяр ч гэсэн ямар нэгэн зүйлд жигтэйхэн их эвгүйцэв бололтой биеэ хураан элгээ тэврэн сууж Болдбаатар луу харлаа. Болдоо саяын Батчимэгийн хашхирах дуунаар цочин сэрмэгцээ шууд л гар буугаа атгаад авсан харагдана. Залуус чухам юу болсоноо хэдэн хором эргэцүүлэн тунгаан бодож байсаар удалгүй Энхбаяр түрүүлж ам нээлээ.
-Новш гэж, айхтар хар дарж зүүдэллээ шүү. Янз нь Батчимэг ч бас хар дарсан бололтой гээд Болдбаатар луу юу гэх нь вэ гэсэн янзтай харахад Болдбаатар нүднийхээ өмнүүр унжих үсээ хойш үлээн чихнийхээ ард хийгээд “Аймшигтай муухай хар дарж зүүдлээд сэрсэн хүн бодит амьдралын аз жаргалыг мэдэрдэг байх аа” хэмээн сөөнгө хоолойгоор аяархан хэллээ. Янз нь түүний хоолой нь таг сөөсөн бололтой бөгөөд өчигдрийн хямарсан сэтгэл нь бага ч болов тайвширсан мэт аж. Тэгсэнээ Болдбаатар “Би ч бас ёстой муухай хар дарж зүүдэллээ” гээд үгээ дуусгав. Харин Энхбаяр “Энэ новшийн үхмэл тосгонд өөрийгөө үхсэн хүмүүсийн зууш болж байгааг хоёр нүдээрээ хардаг байна шүү, ёстой аймаар юм” гэхэд үүнийг нь сонссон Батчимэг, Зоригт, Болдбаатар нар сортос хийн түүн рүү харлаа.
-Яав аа, юу болоов найзуудаа?
-Чи өөрийгөө идүүлж байна гэж зүудлээ юу?
-Харин тийм ээ, амьд яваа насандаа ингэж муухай хар дарж зүүдэлсэнгүй.
-Би ч бас өөрийгөө идүүлж байна гэж зүүдэлсэн хэмээн Зоригт хэллээ.
Чамайг хэн хамгийн түрүүнд хазсан бэ? хэмээн Батчимэг Энхбаяраас яаран асуухад үүнээс нь өрсөн Зоригт
-Эхдээ тэврүүлж байсан жаахан хүүхэд үү? хэмээн сулхан дуугаар асуув.
Энхбаярын нүүрнийх нь арьс татваганах шиг болсноо царай нь цонхийн цайж юу ч дуугарч чадалгүй өнөөх гурав руугаа айсан нүдээр ширтэн харлаа. Энэ үед Болдбаатар
-Новш гэж, тэд нар биднийг идэж байсан, тийм үү? Би ч гэсэн яг тэгж зүүдэлсэн. Хэн ч байхгүй байсан үхмэл тосгоны байшин савнуудын хаалга үүд нээгдэж тэд бидэн рүү ирсэн. Тэгээд юу ч ярилгүй шуудхан л биднийг идэж эхэлсэн. Тэр новшийн гурван хөлтэй нохой ч гэсэн. Тийм биз? Би үнэн ярьж байна уу, Энхбаяр аа? хэмээн хэлэхэд Энхбаяр хэдийгээр энэ үгийг сонссон ч юу ч дуугарсангүй. Харин энэ үед Батчимэгийг тайвшруулах санаатай тэвэрсээр байгаа Зоригтын хоёр нүдийгнулимс бүрхэн ирэхийг Болдбаатар анзааран харлаа. Ганцхан Зоригт л Болдбаатарын асуултанд “Тийм ээ" хэмээн сулхан дуугаар хариуллаа. Батчимэгийн хувьд бол тэрээр хар дарсан зүүдээ бодитоор болсон юм шиг маш ихээр айн цочирдож мэгшин уйлсаар л байв. Ингээд Болдбаатар ч гэсэн мөн адил барьц алдан сандарч алгаараа хацраа илэн, шилээ маажиж нүднийх нь харц ийш тийшээ дальдчиж эхэллээ. Тэрээр энэхүү нөхөдтэйгөө яг ижилхэнээр хар дарж зүүдэлсэн гэдэгтэйгээ эвлэрч чадахгүй байгаа бололтой нөгөө гурваасаа тодхон санаж байгаа зүүднийхээ тухай бүхнийг асууж тулгаж үзэв. Тэгээд бүгдээрээягтохирч байх ньтэр. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Батчимэг, Энхбаяр нар тайвширсан бөгөөд тэд дөрвөн бие рүүгээ айж гайхсан нүдээр харцгаалаа.
-Тэнгэр минь гэж энэ газраас хурдхан холдох юмсан хэмээн Батчимэгийг хэлэхэд Энхбаяр, Зоригт нар түүний үгийг дэмжээд Болдбаатар луу юу гэх нь вэ гэсэн янзтай харлаа.
-Тийм ээ, би ч гэсэн эндээс хурдхан явмаар л байна. Гэхдээ бид яаж явахаа одоо болтол мэдэхгүй байгаа шүү дээ. Бид яаж ч чадахгүй байна. Яг л хөлд ороогүй нялх хүүхэд шиг новшийн байдалтай байгаагаа мартаагүй биз дээ. Та нар намайг л эндээс явахдаа дургүй, өөрсдийг нь хориод байгаа юм щиг нүдээр харахаа больж үз. Би энэ новшийн хараал идсэн тосгоноос зайлмаар байна. Гэвч хаашаа зайлах юм. Хэрвээ та нар дураараа явмаар байгаа бол яв л даа, надад хамаагүй. Би эндээ үлдэж энэ газар чухам юу болоод байгааг ойлгох л болно.
-Болдоо бид чамайг буруутгаагүй шүү дээ хэмээн Зоригт учирлангуй зөөлөн дуугаар хэлэхэд Болдбаатар “Үгүй ээ, та нар намайгбуруутгажбайна. Ягл шоронгийн хоригдлууд хянагч руугаа харж байгаа шиг тийм нүдээр харж байна” гэж хэлээд гартаа атгаж байсан буугаа хана руу савж орхилоо. Буу тасхийн дууугарч сум үсэрсэн ч азаар хэн ч өртсөнгүй. Болдбаатар аргагүй бухимдан тэвчээр алдав бололтой хана налан сууж байснаа өвдгөө дэрлэн уйлж эхлэв. Тэрээр "Би та нарын юубодож байгааг мэдэж байна. Энд бид нар цаашдаа ингээд байсаар байвал зүүдэндээ үзсэн шигээ цөмөөрөө идүүлэх болно гэж бодож байгаа биз дээ. Тэглээ гээд одоо яах ёстой юм. Би...” гээд үгээ гүйцээлгүй орхиж дахин юм ярьсангүй. Тэрээр үсээ зулгааж чих рүүгээ хэд хэдэн удаа цохисоноо муухай хашхиран толгойгоороо хана мөргөхийг завдав. Түүний энэ үйлдлийг найзууд нь амжиж зогсоосон бөгөөд тэгээгүй бол Болдбаатар амиа хорлочихож ч мэдэх байсан биз.
БатчимэгЭнхбаяр.ЗоригтнарындохьсоноорБолдбаатарыг тайвшруулах санаатай мөрөөр нь тэвэрлээ. Тэгснээ Батчимэг:
-Бидний зүүдэлсэн зүүд бол магадгүй сануулга. Бид нар ижилхэн муу ёрын зүүд зүүдэлсэн. Энд ямар нэгэн нууцлаг юм байна. Чиний ярьж байснаар бид энд болсон зүйлийн учрыг олчихвол бидэнд амьд үлдэх боломж гарах байх. Ямар ч л байсан энд амьдарч байсан хүмүүс золгүй үхлээр үхсэн байх гэж би таамаглаж байна. Тэдний сүнс биднийг амар тайван байлгахгүй байгаа бололтой. Биднээс ямар нэгэн юм хүсээд байна. Энд болж байгаа бүхэн намайг ийм дүгнэлтэнд хүргэх хангалттай шалтгаан үүсгэж байна хэмээн их л нухацтайгаар хэллээ.
Энэ үгийг сонссон Болдбаатар өндийснөө гүнзгий амьсгаа авч Батчимэг рүү баярлаж талархсан нүдээр ширтэв. Одоо Зоригт, Энхбаяр хоёр ч гэсэн мөн адил Болдбаатар, Батчимэг нарын "Энд болсон зүйлийн учрыг олох ёстой” гэсэн үзэл бодолтой эвлэрч эхэлжээ. Болдбаатар сууж байсан шалан дээрээсээ боссоноо саяхан хана руу савж орхисон гар буугаа авч халааслаад хүрзээ авлаа. Тэгснээ тэрээр нөхөд рүүгээ харж “Өглөө болсон. Би одоо очиж булшнуудыг ухна. Нэг их гүнзгий ухах шаардлага гарахгүй байх гэж бодож байна. Миний ингэх гээд байгаа шалтгаан нь хорлогдсон хүмүүсийг тэнд булсан байх гэж бодож байгаатай холбоотой юм. Тэднийг нэг л хүн булсан. Магадгүй бид зүүдэндээ үзсэн хүмүүсийн цогцостой ч таарч мэдэх юм. За ер нь юу ч байлаа гэсэн тэр булшнуудын доороос олон асуултын хариу олдох байх” гэлээ.Түүний энэ үг бусад залууст хэдий зарим талаараа эргэлзээтэй санагдаж байсан ч тэд Болдбаатарын араас даган нэг их холгүй байгаа оршуулгын газрыг чиглэн алхацгаалаа.


Top
   
PostPosted: Oct.12.15 3:22 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
...Ариунаа охиныхоо өгсөн бичгийн цаасны хагасын хэмжээтэй зузаан дэвтрийг сөхөн эргүүллээ. Хэн нэгний тосон балаар бичсэн энэ бичгийн хэв гоё сайхан, эмх цэгцтэй биш ч гэсэн зовох юмгүй уншиж болохоор ажээ.

10 сарын 25-ны өдөр.
Сампилыгаа төв газар сургуульд суралцуулах ямар ч боломж гарсангүй. Хараал идсэн зулбасаганууд нь хүүг минь тохуурхаж басамжпан харж байсан, үнэхээр гомдолтой. Өрөөсөн хөл нь ажиллагаагүй болсон түүнийг минь хэн дуртай нь шоглоод байх нь бололтой. Тэгж ч ярихгүй шүү. Би бол хүүдээ хайртай сайн эцэг. Түүнийг гомдоосон хүмүүсийг би өршөөхгүй...

10 сарын 31-ны өдөр.
Эх хүн өөрөөсөө төрүүлсэн хүүхэддээ ийм муухайгаар хандаж болно гэж үү. Өөрийнхөө хүүхдийг үзэн ядаж бусадтай нийлэн доромжилж байх ч гэж дээ. Энэ өдөр би тосгоны авгайчуултай ярьж буй эхнэрийнхээ яриаг сонсчихоод эхнэрээ ямар өөдгүй шулам болохыг нь танилаа. Хөлгүй хүү, сэтгэцийн гажигтай нөхөр хоёроосоо залхаж байна гэнэ ээ. Чи харамсах болно оо...

11 сарын 10-ны өдөр.
Би хүний адаг болсон эхнэрийнхээ хөлийг тайрлаа. Энэ бол гайхалтай өдөр. Тэр муу тарчилж байхдаа таарсан хүүхэн өөртөө тохирсон шийтгэл авсан. Яг одоо тэр унтлагын өрөөнд тарчлан гиншиж байна.
...За таг чиг болчихлоо. Ухаан алдаа биз. Хохь нь муу гичий. Энэн шиг хүний үнэргүй адгууснуудыг алж байсан ч багадана. За байз харин хүүдээ юу гэж хэлэх вэ?!Н

10 сарын 11-ний өдөр.
Гүйцээ. Би Сампилын хэнд ч хэрэггүй хөлийг нь салгачихлаа. Тэнэг хог. Өөрийнх нь төлөө зүрх нь цохилж байгаа аавыгаа гомдоосон. Юм бүхэн шийтгэлтэй. Өөрийг нь огтхон ч хайрладаггүй, үхэж байхдаа таарсан ээжийгээ өмөөрч уйлна гэнэ ээ. Бас тэгээд зогсохгүй тосгоны хэдэн тэнэг гахайнуудад “Аав ээжийг алчихлаа” гэж хэлэх юм байх. Тэр үүнийхээ шийтгэлийг авсан. Сампил одоо зөвхөн миний хайр халамжин доор, надаас өөр хэнтэй ч уулзахгүй байсаар байх болно. Түүнд сургууль хэрэггүй, найз нөхөд бүр ч хэрэггүй. Одоо би өөрөө түүнд бүхнийг зааж сургана. Түүнийг маш олон юм сурсны дараагаар бусад хүмүүс намайг гажиг солиотой биш гэдгийг ойлгох болно оо. Сампил ч гэсэн ялгаагүй “Солиотын хөлгүй хүүхэд” гэсэн нэрнээсээ салах болно. Бурхан минь та надад талархаж байгаа биз дээ. Би сайн сайхныг бүтээн бий болгох гэж байна.

11 сарын 12-ны өдөр.
Тосгоны хэдэн тэнэгүүд надад гай болж байна. Тэд надаас эхнэрээ яачихаа вэ, яагаад харагдахгүй байна? гэж асуусан. Өөдгүй муу гахайнууд. Би эд нараас болждахин тэр галзуугийн эмнэлэгт эсвэл шоронд суухыг хүсэхгүй байна. Өөдгүй амьтад намайг үргэлж солиотой гэж бодоцгоодог. Үнэндээ би, зөвхөн би л ганцаараа эрүүл. Харин бусад нь бүгд солиотнууд. Энэ солиотнуудад газар гишгэж байх шаардлага байна уу? Тийм ээ, яг тийм. Тэд үхэх ёстой. Миний хөл муутай хүүг гоочилдог байсан тэдэнд өөрсдөд нь хөл ямар ч хэрэггүй болохыг харуулна аа. Энэ арваадхан хүнийг цааш нь харуулахад юухан байхав. Бүгдийг нь ална.

11 сарын 13-ны өдөр.
Өчигдөр шөнө ямар сайхан байв аа. Би бүгдэнгээс нь өшөөгөө авсан. Унтаж байхад нь үр үндэстэй нь хамт нухчихсан. Энэ хэдэн гахайнуудыг хайж нэг хэсэгтээ л хүн ирэхгүй. Бүгдийг нь яг Сампил шиг болгосон доо, ёстой гоё. Бүгдийнх нь хөлийг цавчаад дараа нь газар булсан. Харин маргааш тэднийг хүндэтгэж, үгүй ээ хүүгээ хүндэтгэж тэдний толгой дээр "Сампил” гэсэн нэртэй чулуу тавина. Тэд бол хэн ч биш. Тийм болохоор тэдэнд яг ийм шийтгэл таарах учиртай.

11 сарын 20-ны өдөр.
Өнөөдөр тосгонд мориор ирсэн хоёр тэнэгийг алсан. Арчаагүй амьтад аврал эрэн уйлж байсан шүү. Өмнө нь тэд бүгдээрээ надтай ярихгүй цааргалж ад үздэг байсан хэрнээ үхэхээ болоод ирэхээр яаж бялдуучилж байсан гээч. Хачин сайхан. Тэд үхнэ ээ, тэд бүгдээрээ үхнэ. Новшнуудын энд ирдэг газрыг нь чулуу модоор битүүлээд дахин хэн ч ирэхээргүй болгочихно оо гайгүй. Байз, энэ байшинд чинь өмхий үнэр үнэртээд байх чинь. Аа нээрээ тийм л дээ. Хүүдээ хайргүй эх янз нь үхсэн бололтой. Би түүнийг бүр мартаж орхиж шүү. Үнэр танар гэж^авах юм алга аа.

12 сарын 01-ний өдөр.
Бурхан минь, надаас бусад нь бүгд үхчихжээ. Хүү маань, эхнэр маань ч гэсэн бүгдээрээ үхчихэж. Би айж байна, бас ганцаардаж байна. Би л тэднийг бүгдийг нь алчихсан шүү дээ. Гэхдээ яагаад гэдгээ мэдэхгүй байна. Би ямар шалтгаанаар эхнэрээ алснаа ч санахгүй байна шүү дээ. Ямар ч байсан би эхнэрийнхээ цогцсыг байшингаасаа гаргаж булсан. Харин хүү маань дээр байгаа. Магадгүй тэр зүгээр л үхсэн юм шиг унтаж байгаа байх. Харин хөнжпөөр сайтар хучих хэрэгтэй. Хөдөлгөөнгүй унтаж байгаа хүн чинь амархан даарчихдаг шүү дээ. Удахгүй босоод л ирнэ. Зөндөө олон өдөр унтаж байгаа юм чинь жигтэйхэн их өлсчихсөн байна биз. Тэгэхээр сайхан хоол хийнэ ээ. Бас би хүүдээ шинэ ээж олж өгөх болно. Их сайн ээж олох хэрэггэй. Тиймээ, хүү минь аав нь чамд заавал сайн ээж олж өгнө өө.

11 сарын 03-ны өдөр.
Аавынхаа хайрыг ойлгодоггүй тэнэг хүү. Хүн хэчнээн сайхан хоол хийчихээд дуудаад байхад ердөө сэрэхгүй. Унтахаас өөр ид шидгүй тэнэг хогийг яая даа байз...

12 сарын 06-ны өдөр.
Сампил сэрдэггүй ээ. Янз нь хүү маань үнэхээр үхчихсэн бололтой. Гэхдээ яах вэ, зүгээр. Эхнэр хүү хоёр надаас тийм ч амар салчихна гэж байхгүй шүү. Та нар надаас зугтаж байгаа бол би араас чинь очно оо. Хүлээж байгаарай хонгорууд минь, би удахгүй. Та нар зүгээр л үхчихээр надаас зугтаад алга болчихно гэж байхгүй, битгий горьд.

... Ариунаа дэвтэрт байгаа энэхүү өдрийн тэмдэглэлийг энэ хүртэл уншлаа. Цааш уншъя гээд ч өөр юм байсангүй. Магадгүй бал нь гарахгүй байснаас үүдсэн бололтой эрээчсэн бүдэг зурааснууд л түүний нүдэнд өртөв. "Бурхан минь гэж, Сампилын эцэг галзуурчихаад эхнэр хүүхэд хоёроо, бас энэ жижигхэн тосгоныхныг бүгдийг нь хөнөөчихөж. Аймаар юм аа” хэмээн аман дотроо аяархан шивнээд эргэн тойрноо харлаа. Гэтэл саяхан хажууд нь байсан охин нь байдаггүй. Гэрэл бүдгэрч юмс харагдахтай үгүйтэй болсныгтэрээр мэдэрлээ. Өөрийнх нь бие аль нэг тийшээ татагдан тэмүүлээд ч байгаа мэт санагдахад тэрээр асар их айдсыг мэдэрлээ. “Бурхан минь, би ер нь юу болоод байна аа. Бас Ангирмаа хааччихав аа” хэмээ аяархан хэлснээ хоолойныхоо чадлыг шавхан байж аль болох чангаар “Ангирмаа” хэмээн дуудав. Чимээ аниргүй болжээ. Эргэн тойрон дахь юмс улам л бүдэг болж сэтгэл дэх айдас нь бүр ч ихээр нэмэгдэхийг тэрээр мэдрэв. Ариунаа дахиад л охиноо дуудлаа. Таг чиг... Тэрээр дахин дахин дуудсан ч охин нь хариухэлсэнгүй. Чухам энэ мөчид тэрээр түрүүний охинтойгоо ярьж байсан нь зүүд юм болов уу гэж бодов. Эргэн тойрон дахь бүх л юмс, орчин нь хуурамч хиймэл ч юм шиг санагдаж хоолойныхоо чадлаар хашхиран харсан зүгтээ гүймээр боллоо. Гэтэл энэ үед дээд давхрын хаалга хяхтнан нээгдэж өнөөх түрүүний охиных нь Сампил аа гэж дуудаж байсан өрөөсөн хөлгүй хүү хоёр гараараа газар тулан мөлхөж толгойгоо цухуйлган харав. Түүний үхээнц нүүрэн дэх харлан харагдах хоёр нүд нь байх ёстой хэмжээнээсээ хэд дахин томорчихоо юу гэмээр ажээ. “Ээж ээ” гэх сөөнгөтсөн хүйтэн хөндий дууг сонссон Ариунаа айсандаа өөрийгөө хөшиж буйг мэдрэх шиг болов.
Гурван мөчтэй хүү гэнэт амь.орох нь энэ үү? Аавынх нь бичсэнээр энэ хүү чинь аль эрт үхчихсэн юм биш үү? Үхээд амилчихаж... Үгүй ээ, үгүй тийм байх ёсгүй. Энэ... энэ... дүр зураг түүний сүнс болж таарах нь. Ангирмаа хааччихав аа, бурхан минь намайг авраач...
Ариунаа өөр лүү нь улам бүр дөхсөөр буй эрэмдэг хүүхдийн зэвхий царайнаас харцаа салгаж чадахгүй байлаа. Гэнэт түүний чихэнд ээжээсээ аврал эрэн тарчилж буй жаахан хүүгийн дуу хадах шиг болж орилоон чарлаан, амь тэмцэн аахилах дуу чимээ холилдон сонсогдов. Хүү түүний өмнө тулж иржээ. Аймшгийн том өтгөн хар нүднээс нь цусан нул имс урсаад доошоо дуслаж амжилгүй тэндээ хатаа юу гэмээр харагдана. Хүү Ариунаа руу нүд цавчилгүй ширтсээр байснаа “ээж ээ” хэмээн тун тод дуугаар хэллээ.
Ариунаа орилж эхэллээ. Тэрээр чихээ гараараа даран чарлаж дараа нь нүдээ аниад “Надад бүү үзэгд, надад бүү үзэгд” хэмээн аль болох чангаар хэлэв. Хэчнээн хором саатсан юм бүү мэд нүдээ тас анисаар байсан Ариунаа сая нүдээ нээж орчин тойрноо нягталлаа. Түрүүчийнхийгээ бодволтасалгаа хавьгүй илүү гэрэлтэй болсон байх бөгөөд өрөөний энд тэндхийн юм бүхэн л тод томруунаар харагдаж байсанд Ариунаа тайвширсан хэрнээ гайхсангүй. Түрүүн нүүрнийх нь өмнө тулж ирчихээд “ээж ээ” хэмээн чангаар дуудаж байсан эрэмдэг хүү алга, бас охин Ангирмаа нь ч алга. Өрөөнд өөрөөс нь өөр хүн байсангүй. Ариунаа яагаад ч юм нэг давхарын өнөөх боомилж үхсэн эрийн өрөө рүү дахин оров. Ариунаа тэндээс өнөөх дүүжлээтэй байгаа цогцсоос гадна тэрхүү үхсэн байгаа эрийг яг тэр хувцастайгаа орон дээр сууж байгааг олж харлаа. Ариунаагийн хамаг бие сэтгэл нь арваганаад ирэх шиг болж ямар ч авиа гаргалгүй зогсож буй газраа хөшиж орхив.
Орон дээр сууж буй эр өөрийнхөө үхсэн байгаа бие рүү нүд цавчилгүй ширтэн суусаар. Тэрээр Ариунааг олж харсан ч үгүй, тэр ч байтугай бүр ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. Ариунаа багагүй хугацаанд ямар нэгэн үйлдэл хийхгүй байснаа бага багаар тайвширч боомилогдож үхсэн цогцос руу харсаар байгаа уг үхдлийн бас нэгэн хувилбарыг илүү лавшруулан харахаар өмнө нь очив. Гэвч түүнд ямар ч амьдын шинж алга аа. Тэрээр зөвхөн маш их шунаж хүссэн нүдээр боомилогдсон бие рүү магадгүй өөр лүүгээ л ширтэх аж. Энэ үед гэнэт Ариунаа өөрийнхөө яагаад байгаа учраа ойлгохгүй тэвдэж эхлэв. Тэрээр өөртөө учирч байгаа энэ бүхэнд дорвитой хариулт өгч чадахгүй сандарч өөрөө өөрөөсөө айж эхлэх нь тэр ээ. Ариунаа нэг л мэдэхэд өрөөнөөс гарч үүдний өрөөнд оччихсон байлаа. Тэрээр амьдралдаа айж үзээгүй маш их айдсыг мэдэрч хэн нэгнээс аврал эрмээр болов. Гэнэт охин нь санаанд нь орж түүнийгээ дуудахыг хичээлээ. Ариунаа уушгиныхаа хамаг чадлыг шавхан бүх хүчээрээ орилсон хэдий ч тэрээр ядаж өөрөө ч өөрийнхөө дууг сонссонгүй. Гайхан балмагдаж бас дахин аврал эрэн орилсон боловч тэрээр дахиад л юу ч сонссонгүй. Түүний сэтгэлийг эзэмдэж асан айдас түгшүүр нь улам лавшин нэмэгдэж байж суухын аргагүй болголоо.
“Би яагаад байна аа, хэлгүй болчихов уу. Эсвэл миний хоолой, дотор эрхтний алт нэг нь асуудалтай болчихов уу”хэмээн өөрөөсөө асуусан Ариунаа дахин нэг удаа охиноо дуудах оролдлого хийв. Гэвч урьдын адил бүтсэнгүй. Ийнхүү Ариунаа яах учраа олохгүй бачимдаж байтал “Ээж минь” гэх охиных нь танил дуу түүний ардаас сонсогдпоо.
...Болдбаатар анхныхаа булшийг ухжээ. Тэрээр анхлан таамаглаж байснаараа нэг их гүнзгий ухалгүй нэгэн цогцос олох нь тэр. Залуус ямар ч авсанд хийгээгүй зарим хэсэг нь устаж үгүй болсон хувцасны сиймхийтэй бараг шахуу араг яс болсон цогцосыг олж харлаа. Тэд хоорондоо юу ч ярилгүй чимээгүй зогссоны эцэст Зоригт Болдбаатарт хандан одоо яах вэ? хэмээн асуув. '
-Дараачийнхыг нь ухъя.
-Юу? тэгдэг нь яаж байгаа юм?
-Та нар энэ цогцсыг харж байна уу? Яаж ч бодсон байлаа гэсэн үүнийг арван настай жаахан хүүхэд гэхээргүй байгаа биз. Тиймээс энэ чинь Сампил биш. Шал өөр, тосгоны хэн нэгэн хүн.
-Тэглээ гээд бид нар одоо яах юм бэ? Бүх булшнуудыгухах хэрэг үү хэмээн Энхбаяр тэссэнгүй бололтой хэлээд амьсгаа нь давхцаж эхлэх нь тэр.
-Энэ хүн бидний зүүдэнд үзэгдсэн хүмүүсийн хэн нэгэнтэй төстэй байна уу? хэмээн Болдбаатар бусдаасаа асуув.
Түүний энэ асуултанд хэн ч хариу хэлсэнгүй учраас Болдбаатар яриагаа цааш үргэлжлүүллээ.
-Цогцос, булшны байдлаас үзэхэд энэ нас барсан хүнд ямар ч хүндэтгэл үзүүлээгүй байна. Бусад нь ч гэсэн ялгаагүй яг ийм л байдалтай байгаа. Үүнийг л нягталж үзэх гэсэн юм.
-Болдоо хөгшөөн, тэглээ гээд энэ бидэнд ямар хэрэгтэй юм бэ?
-Хэрэгтэй, хэрэгтэй гэдэгт итгэх л хэрэггэй. Тэд намайг ингэх хэрэгтэй гэж ятгаад байна.-Хэн?
-Сүнснүүд.
-Юу?
-Тиймээ, тэд намайг энд ирээд эхний байшинд орохоос эхлээд л шивнэж эхэлсэн.
-Юуг тэр вэ?
-Энд болж өнгөрсөн бүхнийг. Би сонссон бүхнээ үгүйсгэж байсан ч тэд хэсэг завсарлаад.дахиад л үхлийн тухай шивнээд байсан. Би хий юм сонсоод байна гэж бодож байсан ч дараа нь энэ нь бодитой гэдэгт итгэсэн. Тэгээд би сүнснүд намайг л заналхийлж байна гэж бодсон ч үнэн хэрэгтээ энэ нь намайг занасан хэрэг биш харин өөрсдийнхөө үхлийн тухай ярьж байж. Би одоо ойлгож байна аа. Одоо л ойлгож байна. Тэд надад үнэнийг хэлсэн, тэгээд түүнийгээ үзүүлэхийг хүссэн.
Би та нарын намайг галзуурчихаж гэж бсдож байгааг чинь мэднэ ээ. Гэхдээ миний ярьж байгаа бүхэн үнэн. Тэд одоо ч гэсэн миний чихэнд үхлийн тухай шивнэсээр байна. Тэд цаг бусаар нас барж, тэгэхдээ бүр бусдад алагдаж бие нь зүй бусаар булагдаж булшных нь чулуун дээр хүртэл өөр хүний нэр бичигдэж доромжпогдсон байна. Тэд үүнээс болоод энэ ертөнцийг орхиж чадахгуй гацчихсан. Энд байгаа нас барагсад бүхний сүнс өөрийнхөө биеийг ийм байдалтай байгаагаас болоод догширч бусдад гай тарьж байгаа хэрэг.
-Магадгүй чиний зөв биз хэмээн Батчимэг хэлээд зөөлнөөр санаа алдлаа.
Болдбаатар дагзаа салаавчлан биеэ займчин хэсэг сууж байснаа гэнэт огло үсрэн өндийж хүрзээ шүүрэн дараагийн булшийг ухаж эхлэв. Тэгээд түрүүчийнх шигээ ихээр ноцолдоод байсангүй цогцсыг ил гаргаж дөнгөлөө. Энэ удаад насанд хүрсэн хүний хувцастай түрүүчийн адил бараг шахуу араг яс болсон цогцосноос гадна бас жаахан хүүхдийн хувцастай жижигхэн араг яс олдов.
“Тэнгэр минь, нөгөө зүүдэнд үзэгддэг хүүхдээ тэвэрсэнэмэгтэй” хэмээн Батчимэг дуу алдаад нүдээ тас анин нүүрээ алгаараа дарлаа.
-Миний таамаглал зөв байна хэмээн Болдбаатарыг үгээ зөөн хэлэхэд Зоригт "Бид энэ үйлдлээрээ ямар үр дүнд хүрэх вэ” хэмээн яаран асуув.
-Итгэх хэрэгтэй Зоригт оо, итгэх хэрэгтэй. Бид одоо хар амиа бодох биш энэ золгүй байдлаар үхэж хүний ёсноос гадуур байдлаар булшлагдсан хүмүүсийн төлөө чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй. Бид энэ бүхнийг бусдад мэдэгдэж сүнснүүдийг амраах болно.
Бас энэ Сампил нэртэй булшнуудыг эндээс зайлуулна. Болдбаатар ингэж хэлмэгцээ шуудхан л ажилдаа орлоо.
Энхбаяр, Зоригт нар Болдбаатарын булшнуудын толгойн тушаа байх Сампил нэртэй чулуунуудыг ховхлон зайлуулах ажилд тусалж эхэлсэн бөгөөд тэр үедээ яагаад ч юм сэтгэлд нь үүсч хүндрээд байсан дарамт бага багаар замхран арилахыг мэдрэх шиг болов.
Хамагчулуунуудыгзайлуулжхолдуулсаныдараазалуусын сэтгэлд төрж байсан айдас түгшүүр, зовлон шаналал арилсан мэт санагдлаа. Болдбаатар
-Ямар ч байсан би өөрийнхөө чадах бүхнийг хийлээ гэж бодож байна хэмээн тун тайвнаар хэлэв. Гэтэл энэ үед Энхбаяр гэнэт сэртэс хийснээ
-Залуус аа, аан гээч хэмээн уулга алдав.
Нөгөө гурав нь Энхбаяр луу харахад тэрээр -Бид Ариунаа, Ангирмаа хоёрыг хайж байх шөнө энэ оршуулгын газрын цаахна мод бутнуудын дунд нэгэн харанхуй хар байшин байсныг саналаа гэж хэллээ.
Түүний хэлсэнийг сонсоод хэсэг хугацаанд яг доороо хөшиж орхисон Болдбаатар
-Чи яагаад өмнө нь хэлээгүй юм бэ? Тэнд Ариунаа, Ангирмаа хоёр байсан байж болно ш дээ хэмээн хэллээ.
_1-Би өмнө нь тэр байшинг харснаа яагаад та нарт хэлээгүйбас санахгүй байснаа одоо гайхаж байна. Сая гэнэт л санаанд орлоо. Яг л хэн нэгэн хөндлөнгийн хэн нэгэн ирээд хэлж байгаа юм шиг боллоо.
Үүнийг сонсон Болдбаатар бул шнуудын дунд сууж байснаа огло үсрэн өндийж Энхбаярын саяын заасан байшингийн зүг гүйхэд бусад нь ч гэсэн түүнийг дагажээ.

...Ариунаа охиныхоо дууг сонсоод жигтэйхэн их баярлаж бүр уйлмаар болсон ч эргэж хараад Ангирмааг олж харсангүй. Тэрээр өөрийгөө хий юм сонсов уу хэмээн гайхаж эргэн тойрноо дахин нэг нягтлан харлаа. Ангирмаа алга аа. Тэрээр охиноо нэрээр нь дуудахыг хүссэн авч мөн л урьдын адил дуу хоолой нь эвлэж өгсөнгүй. Өөрийгөө амнаасаа ямар ч авиа гаргаж чадахгүй байгаад бухимдсан Ариунаа өөрийн эрхгүй хэн нэгнээс аврал эрмээр боллоо.
-Ээж ээ, та намайг харахгүй байгааг чинь би мэдэж байна. Гэхдээ та айх хэрэггүй. Ямар ч байсан та хий юм сонсоогүй шүү. Охин нь таны хажууханд байна. Ээж ээ, охин нь танаас нэг юм гуймаар байна.
Үүнийг сонссон Ариунаа “Ангирмаа би яагаад чамайг харахгүй байгаа юм бэ?” хэмээн асуухыг хүссэн ч дуу гаргаж чадсангүй. Гэтэл Ангирмаа
-Ээж ээ, та санаа зоволтгүй ээ. Та өөрийгөө сонсохгүй байгаа ч би таныг сонсож байна. Тийм болохоор хэлмээр байгаа бүхнээ хэлж болно. Харин өөрийгөө сонсохгүй байгаадаа огтхон ч битгий айж эмзэглээрэй.
Ариунаа охиныхоо хэлснийг сонсоод: “Чи минь үхчихээ юу?” хэмээн бодлоороо асуулаа.
-Хүн болгон үхдэг шүү дээ. Үүнд айх юм байхгүй ээ ээж ээ. Гэхдээ охин нь амьд байна. Та санаа зоволтгүй.
-Тэгвэл яагаад би чамайг харахгүй бас өөрийнхөө дуу хоолойг сонсохгүй байгаа юм бэ?
-Ээжээ, та айххэрэггүй. Сэтгэлээ тайван байлгаххэрэгтэй. Тэгвэл огтхон ч зовохгүй. Тайван байвал зовдоггүй гэж олон сүнс надад хэлсэн. Хоёулаа дахин учрах болно оо. Охин нь сүнснүүдийг сонсдог. Намайг өөрсдийг нь сонсож байгааг мэдсэн сүнснүүд надаас тусламж эрдэг. Би тэдэнд дандаа л битгий ай гэж хэлдэг. Ээж ээ та ч бас битгий айгаарай.
Ариунаа охиныхоо энэ үгийг сонсоод чухам л аянганд ниргүүлэх мэт боллоо. “Янз нь би... би үхчихсэн хэрэг үү?” хэмээн тэрээр охиноосоо бодлоороо асуулаа.
-Тийм ээ, ээж ээ. Та явах болсон. Хэрвээ айж сандарвал явах зам чинь бартаатай байх болно.
-Би итгэхгүй байна Ангирмаа, би итгэхгүй байна. Яасан ч итгэж чадахгүй ойлгож байна уу охин минь. Би чамайг юу яриад байгааг ойлгохгүй байна?
-Золгүй явдал болсон ээж ээ, та шатнаас уначихсан байсан.
Ангирмаа ингэж хэлэхдээ дуу нь суларч, хоолой нь чичирхийлж эхэллээ. Ариунаа өөрийнхөө шатнаас унаснаа энэ хүртэл ор тас мартчихсан байснаа саналаа. Гэтэл Ангирмаа “Ээж ээ, та итгэхгүй бол өөрийгөө толинд хараарай. Тэгээд айх хэрэггүй” хэмээн сулхан хэлэв. Ариунаа ч энэ үгийг сонссон даруйдаа толь руу яаран очиж харсан ч тэрээр өөрийгөө олж харсангүй. Тэрээр яалт ч үгүй л толины өмнө зогсож байгаа хэрнээ өөрийнх нь бие толинд тусахгүй байгааг мэдлээ. Ингээд Ариунаа болж өнгөрсөн бүхнийг санаж эхлэв. Шатнаас унасан, толгой нь маш ихээр өвдөж байсан. Тэгээд л ухаан нь балартсан. Дараа нь хэр удсан юм бүү мэд, сэрсэн. Тэгэхэд хамаг бие нь хөнгөн шингэн болчихсон ч юм шиг, оюун санаа нь хаа хамаагүй үсчиж байсныг тэрээр саналаа. Тэгмэгцээ Ариунаа шатны доод руу хараад цочих мэт болов. Ариунаа тэндээс ямар ч хөдөлгөөнгүй хэвтэх өөрийнхөө биеийг олж харжээ. Ариунаа хэдэн хором цочирдон сааталд орсон боловч өөрийнхөө үхсэнийг ойлгов. Үгээр хэмжээлшгүй их уйтгар гуниг
хамаг сэтгэлийг нь эзэмдэж “Ийм байх ёсгүй” хэмээн орилсон ч тэрээр өөрийгөө сонссонгүй. Ариунаа цөхрөнгөө баран уйлж байлаа. Гэвч тэрээр өөрөөс нь нулимс урсахыг мэдэрсэнгүй. Амьд явахын хүсэлд автаж, өөрийнхөө амьдралд асар их хоргодож байгаагаа мэдрэх тусам байж суухын аргагүй болох аж. Тэрээр нэгэнт амьгүй болсон өөрийнхөө биеийн дэргэд сууж болж байгаа бүхнийг үгүйсгэн бачимдан шаналаж хэрвээ үхсэн байлаа гэхэд буцаж амилах талаар бодож үзжээ.
Гэсэн ч эцсийн эцэст Ариунаа энэ нь бүтэшгүй зүйл болохыг ухаарчээ.
Ариунаа “Ангирмаа, охин минь чи энд байна уу?” хэмээн бодлоороо асуулаа.
-Би таны хажуунаас холдоогүй ээ, ээж ээ гэж Ангирмааг хэлэхэд Ариунаа жаахан ч гэсэн тайвшрах шиг боллоо. Ариунаа яахаа мэдэхгүй байсаар байснаа “Би энд үхэх ёстой байсан юм уу?” хэмээн яаран асуув.
-Мэдэхгүй ээ ээж ээ. Та биднийг энэ тосгонд үхэгсэд дуудсан. Тэгээд л бид энд ирсэн.
-Тэгвэл яагаад би энд үхэх ёстой гэж?
-Би сайн мэдэхгүй ч Сампилд ээж хэрэгтэй байсан.
-Би Сампилын биш чиний ээж шүү дээ.
-Би энэ бүхнийг сайн мэдэж байгаа ч яаж ч чадаагүй ээ ээж ээ. Би таныг ингээд үхчихнэ гэж бодоогүй.
-Одоо би яах ёстой вэ?
-Мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан амьд хүмүүсийн амьдралд хоргодож болохгүй. Замаа олохгүй байгаа сүнснүүдэд ингэж хэлж бай гэж надад заасан.
-Охин минь би их ганцаардаж айж байна, одоохондоо надаас битгий холдоорой.
-Айх хэрэггүй ээ ээж ээ, санаа зоволтгүй.
-Уг нь би чамайг хармаар байна. Харж болох болов уу?
-Та амьд хүмүүсийн мэдрэмжээс бага багаар салж байгаа нь тэр байх. Гэхдээта хүсвэл анхаарлаа маш сайн төвлөрүүлээдхарж болно байх аа. Гэсэн ч удахгүй өөр ертөнц рүү татагдаж бүхнийг орхино. Энэ тийм аймаар зүйл биш ээ. Бүгд л тэгдэг.
-Намайг үхэхэд хүргэсэн энэ сүнсүүд эндээ ингээд л байгаад байх уу? Яагаад заавал би тэдний золиос болдог билээ?
-Тэдэнд гомдож хорсож болохгүй ээ. Хэрвээ та гомдсоор байвал эндээ үүрд үлдэж зовоод л байх болно. Сэтгэлээ чөлөөлөх хэрэгтэй ээж ээ. Сампилын сүнс одоо явчихсан. Энд маш олон хүмүүсийн гомдож тарчилсан сүнс байсаар байснаа одоо очих ёстой газар луугаа явж эхэлсэн. Тэд тайвширсан ээж ээ. Харин одоо та тайвшрах хэрэгтэй.
Ариунааохиныхоояриагсонсожбайхдаа үнэхээртайвширч байсан хэдий ч наймхан настай охин нь яагаад ийм сүрхий ярьж байгаа учрыг ойлгосонгүй. Охиноо таниагүй л явж дээ гэсэн бодол төрсөн ч охиныхоо ийм гайхамшигтай чадвартайг нь бахархах шиг болж хамаг сэтгэл нь уяраад ирэх шиг болно. Ариунаа өөрийнх нь эргэн тойрон дахь зүйлс улам бүр бүдгэрэн сарниж, харин оронд нь хурц гэрэл тусч өөрийн эрхгүй тийш татагдаж эхлэхийг мэдрэв. “Баяртай ээж ээ” гэх охиных нь дуу бүүр түүрхэн сонсогдох шиг... Дараа нь гайхамшигтай олон гэрлүүд өөрийг нь бүчин авахыг тэрээр мэдэрчээ.

...Болдбаатар, Батчимэг, Зоригт, Энхбаяр нар ээжийнхээ цогцосны хажууд уйлан сууж байгаа Ангирмааг олжээ. Тэд найзыгаа үхчихсэн байгаад маш ихээр цочирдож яахаа мэдэхгүй хөшин зогсоцгоов. Гэтэл Ангирмаа эргэж хармагцаа “Зоригт ах аа...” хэмээн уйлан дуугарч Зоригтыг тэврээд авах нь тэр. Тэрээр “Ээж нас барчихсан” хэмээн эхэр таттал уйлж байлаа. Ангирмааг ээжтэйгээ сүүлчийн удаа ярилцаж байхдаа ямар их тэвчээр гарган ээждээ тусалж, явах замыг нь нээж өгснийг хэн ч мэдсэнгүй.Залуус байшин дотор боомилж үхсэн эрийн цогцос, бас хоёр давхарт нь хөнжлөөр нямбайлан хучсан хүүгийн цогцсыг олжээ. Тэд Ариунаагийн амьгүй болсон 'цогцсыг машиндаа орууллаа. Болдбаатар машиныхаа суудлын өмнөх хайрцгийг нэзгээд арц, шүдэнз гаргаж ирээд байшинд уугиулан алгаа хавсран залбирав. Ангирмаа одоо болтол уйлахаа зогссонгүй, тэрээр Зоригтыг тэвэрсэн хэвээрээ байх бөгөөд ямар ч үг хэлэхгүй зөвхөн уйлсаар л байлаа. Батчимэг, Энхбаяр, Зоригт нар ч хөөрхий охиныг өрөвдөж басхүү найзынхаа үхэлд гашуудан тэсгэлгүй нулимс унагаж байхад зөвхөн Болдбаатар л сэтгэлийн тэвчээр гаргаж тайван байдлаа хадгалахыг хичээх аж. Тэгснээ тэрээр энгэрийнх нь халаасанд ямар нэгэн зүйл чичигнэсэнд гайхан ухаж үзвэл гар утас нь байх нь тэр. Түүний утсанд мессеж иржээ. Гайхсан Болдбаатар нүдэндээ ч итгэлгүй лавшруулан харахад үнэхээр гар утасных нь сүлжээ ажиллаж хэд хэдэн мессеж дараалан ирсэн байлаа. Бусад залуус ч гэсэн утаснуудаа шалгацгаахад бүгдийнх нь утас сүлжээтэй байв. Батчимэг, Энхбаяр нар тэсгэлгүй баярлаж тусламж дуудах хэрэгтэй, бүгдийг нь дуудах хэрэгтэй хэмээн чангаар хэлцгээж байхад нүүрэнд нь их зовлонгийн ард гарсан, сэтгэл нь онгойсон шинж тодхон харагдав.


... Их цасан дундаас мэдэгдэхтэй үгүйтэй ялгаран харагдах машины зураасан зам дээгүүр Болдбаатарын машинаас гадна өөр хоёр ч машин хойно урд нь хамт яваа харагдана. Хамгийн урд яваа машинд Ариунаагийн цогцсыг ачжээ. Түүний дараа Болдбаатар машинаа жолоодон явах бөгөөд дотор нь Энхбаяр, Зоригт, Батчимэг, Ангирмаа нар суусан харагдана. Түүний араас буюу хамгийн сүүлд яваа жийп машинд залууст санаа нь зовнисон ар гэрийнхэн нь сууцгаажээ. Тэд хот руу явах зөв замаа сайн мэдэцгээж байлаа.
Ангирмаа охин бэлцийтлээ уйлсан байх бөгөөд юу ч үл дуугарна. Тэрээр машины цонхоор гадаах байдлыг ширтэн харж явах бөгөөд гэнэт сэртэсхийн цочихыг хамт яваа хүмүүсийнх ньхэн нь ч анзаарсангүй. Ангирмаагийн нүдэнд өнөөх анх ирэхэд зам дээр үхсэн байдалтай хэвтэж байсан эмэгтэй өртсөн бөгөөд тэрээр холгүйхэн газраас Ангирмаа руу харан далласаар байх ажээ.
Ангирмаа нүдээ тас анив. Тэрээр энэ тухай хэнд ч юу ч хэлсэнгүй. Цуваагаар яваа гурван машин хүнгэнүүлэн давхисаар удалгүй хот руу чиглэсэн засмал зам дээр гарч ирлээ.


Top
   
PostPosted: Oct.12.15 3:41 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Өнчин мод


Шөнийн цаг. Их хотын захын хороололд дээрээ гэрэл анивчуулсан цагаан өнгийн түргэний машин дуут дохиогоо асаалгүй яаралгүй тайван яваа үзэгдэнэ. Үүнээс үзэхэд энэ машинд байгаа хүмүүс хийх ёстойгоо хийчихээд тайван буцаж явна гэж ойлгогдохоор ажээ.
Нээрээ ч энэ машинд яваа эмч дуудлагын дагуу өвчтөнөө ирж үзээд "Өвчтөнийг хэвтүүлж эмчлэх шаардлагагүй” гэсэн онош тавьж шаардлагатай эмийн жагсаалт бичиж үлдээгээд жолоочийнхоо хамтаар төв рүү буцаж яваа нь энэ байлаа. Гэтэл уг машин гэнэтхэн зогсоод чигээ өөрчлөн буцаад хотын зах руу эргэх нь тэр.
-Соном ах аа, хоёулаа бааз руугаа буцах биш. Эндээсээ өөр тийшээ дуудлаганд явах боллоо.
-Үгүй ээ, охин минь хаанаас тийм дуудлага аваадхав.
-Сая утсаар.
-Өө тэгээ юү?
-Та чинь байтлаа ийм зүйл хүртэл анзаарахгүй бүр хөгширч эхэлж байгаа хэрэг үү?
-За даа, одоо тэгээд тийм л болж байгаа юм байлгүй дээ. Тэгээд охин минь хаашаа явах билээ.
-“Өнчин мод” гэв үү дээ.
Ингээд жолооч дуудлага ирсэн газын зүг жолоогоо эргүүлжээ. Уг жолооч сүүлийн арав гаран жил түргэний баазад жолоочоор ажиллаж байгаа тавь эргэм насны жижигхэн биетэй Соном гэгч эр бөгөөд хажууд сууж яваа эмч бүсгүй нь дөнгөж л 25 юмуу 26 настай болов уу гэмээр залуухан царайлаг бүсгүй харагдана. Түргэн тусламжийн хайрцгаа өвөр дээрээ тавиад, хүзүүндээ чагнуураа зүүсэн эл бүсгүйгУянга гэх бөгөөд тэрээр дуудлагын эмчээр ажиллаад сар ч болоогүй байгаа нэгэн. Тэдний явж буй шороон зам бартаа ихтэй, энд тэндгүй шалбаагтогтчихсон машин эвдрэх, дугуй хагарах мэтийн зүйлс тохиолдохыг үгүйсгэхийн аргагүй аж. Дуудлагаар явж байхдааСоном тухайн явж байгаа газрынхаа тухай үргэлж Уянгад ярьж байдаг бөгөөд энэ удаад ч гэсэн тэрээр ам хуурай байсангүй.
-Бид хоёрын очижяваа'“Өнчин мод” гэдэггазарт хүмүүс нэг их дуртай биш. Тэнд нэгдсэн тодорхой хаяг ч байхгүй, ер нь л их хэцүү газар юм гэнэ лээ. Ихэвчлэн орлогогүй, өлмөн зөлмөн амьдралтай цөөн хэдхэн хүн суурьшдаг гэсэн. Урьд цагт энд нэг үйлдвэр ажиллуулах гээд бүтээгүй юм. Үйлдвэрийн барилгаа дутуу бариад тэр чигт нь орхичихсон, тэгээд төсөв мөнгөний асуудлаас болоод одоо болтол шийдэж чадахгүй байгаа хэрэг. Тэгээд тэр балгас маягтай юманд нь одоо ганц нэг орон гэргүй хүмүүс амьдардагбиз. Тэнд байдагхүмүүсийгер нь яажшуухан амьдардагийг нь мань мэт нь тийм ч сайн мэдэхгүй. Сэтгүүлч, сурвалжлагч нар хүртэл очдоггүй болохоор сонин хэвлэл, телевиз радиогоор энэ газрын талаар нэг их ярьж бичээд байдаггүй юм байна лээ.
-Хөөх тийм үү? Ямар сонин юм бэ, аймаар ч юм шиг.
-Хэ хэ, аймаар гэдэг чинь ч ер нь л оносон нэр байна шүү хөө. Орхигдчихсон гэжхэлжболмоорэнэ газартамьдарч байгаа хүмүүс яажшуухан болдог юм бол гэж бодохоор их эвгүй. Зарим хүмүүсийн яриагаар бол нохой, муур алж идэцгээх нь энүүхэнд юм гэнэ лээ. Чааваас даа, олдог хэддээ захирагдаад л ингэж муу амьдарч байхгүй юу хөөрхийс. Харин чи бид хоёрын тэдэнд туслах гэж яваа энэ ажил их буянтай, сайхан ажил. Манай алба хэнийг ч ялгалгүй ингэж туслах гэж зүтгэж явдаг болохоор ах нь энэ ажилдаа их хайртай байдаг юм. Миний дүү ч гэсэн ялгаагүй энэ ажлаараа бахархаж явах хэрэгтэй.
-Соном ах аа?
-За?
-Та анзаарахгүй байна уу? ийшээ бид хоёроос өөр ямар ч хүн явахгүй байгааг. Үгүй бүр тэр ч бүү хэл төв рүү ч гэсэн явж байгаа хүн, машин харагдахгүй юм.
-Тийм байна аа, угаасаа л ер нь хүн бага зүглэдэг газар аа гэж ах нь чамд хэлээ биз дээ.
-Надад нэг л аймаар санагдаад байна аа. Хоёулаа хурдхан шиг хүнээ үзчихээд л буцах юм шүү.
-Иш, аймхай ч амьтан бол доо. бдоо чухал алба хашиж байгаа том болсон хүн чинь ингэж айж болдоггүй юм аа.
-За за, Соном ах ингээд л номлох дуртай хүн шүү. Би айгаагүй ээ. Харин бид хоёр дөхөж байна уу? Та ер нь өмнө нь ийшээ дуудлагаар ирж байсан уу?
-Ах нь өмнө нь нэг ч удаа ийшээ дуудлагаар ирж байгаагүй ээ. Харин замын хувьд миний бодлоор дөхөж л байна. Бид хоёрыг хүн тосоод авах байлгүй дээ?
-Тийм байх аа, ихэвчлэн л тэгдэг ш дээ. Ингэхэд Соном ахаа, та түрүүн ярихдаа энэ газрыг “Өнчин мод” гэдэг гэсэн. Яагаад тэгж нэрлэснийг нь та мэдэх үү?
-Аа, тэр нэр үү? Яахав дээ, ямар ч амьд ургамал, мод бут ойр хавьд нь байхгүй мөртлөө тэнд ганцхан ширхэг мод өчнөөн олон жил ургасаар байгаа юм. Тэр их урт настай хөгшин мод. Чухам тэр газраа ганцаархнаа ургаад хэчнээн жил болж байгааг нь хэн ч мэдэхгүй. Тэр модноос л болоод тэгж нэрлэсэн биз. Манийг жаахан байхад л аав маань энэ тухай ярьж байлаа. Тэр үед “Өнчин мод” гэдэг энэ газрын ойролцоо хогийн цэг байсан. Аав маань жолооч, тэгээд тэр хогийн цэг рүү хог аваачиж асгадаг ажилтай байсан юм. Би аавтай хамт машинд нь суугаад хогийн цэг дээр очиж хог хаяхыг нь харах их дуртай хүүхэд байсан. Тэр үед би ааваас Өнчин мод хэдэн настай вэ гэж асуухад аав “Бага байхын л өнчин мод байж л байсан аав нь хэдэн настайг нь мэдэхгүй ээ” гэж хариулж байсан юм даа.
-Хөөх тэгээд одоо болтол байсаар байгаа тэр мод хэдэн настайг хэн ч мэдэхгүй байх нь ээ.
-Тийм ээ, зарим хүмүүс Өнчин модыг шившлэгтэй газар ч гэж ярьдаг юм.
-Яагаад?
-Тэр хавьд ойролцоо амьдардаг хүмүүсийн амьдрал өөдөлдөггүй болохоор л тэгсэн биз. Яг тэр тухай бол ах нь сайн хэлж мэдэхгүй. Хүмүүсийн цуу яриа ч байж болно л доо. Ямартай ч настайчуудын очиж болохгүй гэдэг л газар. За гэхдээ ганц нэг хүн үхчихээр нь Монголчууд болсон хойно жигшээд тэгж ярих болсон биз дээ.Сономыг ийнхүү ам халан ярьж байх үед Уянга гэнэт “Хүүе, Соном ахаа. Наана чинь хүн байна, дайрлаа ш дээ” хэмээн сандран хашхирах шахам хэллээ. Соном ч тормосоо огцом гишгэж машиныхаа урд хөндөлссөн эмэгтэйг арай ч дайрчихалгүй зогсов. Соном, Уянга хоёрын хэн хэн нь энэ гэнэтийн явдалд цочирдоод ямар ч үг хэлэлгүй урагшаа гөлрөн сууж байлаа. Машины гэрлийн тусгалд сэмэрч муудсан даавуун дээл өмсөөд түүнийгээ дээсээр бүсэлчихсэн, нүүр гар нь халтардсан, 40 орчим насны махлаг авгай хоёр гараа алдлан зогсож байлаа. Энэ шөнө болсон үед уг хүнийг хэн нэгэн зэрвэсхэн харвал хий үзэгдэл байна гээд буцаж зугтахад гайхахааргүй ажээ. Гэвч Соном, Уянга хоёрын хувьд хэдийгээр цочирдсон боловч буцаж зугтах сэдэл төрсөнгүй, харин ч хэн хэн нь дотроо зам асуухаар шийдээд байв. Гэтэл өнөөх зам дээр хөндөлсөн зогссон эмэгтэй жолоочийн тал руу бээцэгнэн алхаж хүрээд машины хаалгыг нээж ямар нэгэн үг хэлэх гээд чадахгүй байгаа бололтой гараараа дохин зангаж амаараа гун11иж гарах нь тэр.
Энэ авгайг хэлгүй хүн бололтой хэмээн бодсон Уянга “Эмнэлэгт дуудлага өгсөн хүмүүс мөн үү?” хэмээн хөмсгөө атируулан асуув. Түүний үгийг сонссон өнөөх хэлгүй авгай чухам ойлгосон уу, яасан ямартай ч гараараа урагш занган машины урд гаран гүйлээ.
“Энэ хэлгүй золигийг арай л дайрчихсангүй. Үгүй тэгээд утсаар дуудлага өгсөн хүн нь өөрөө л гараад ирэхгүй яахаараа энэ муу хэлгүй амьтнаар биднийг тосуулж байгаа юм бол оо” хэмээн Соном жолооч үглэсээр өнөөх авгайн араас алгуурхан хөдөллөө. Зам заан гүйж байсан хэлгүй авгай тун эрчтэй гүйсээр 300-аад метр зам яваад балгас гэлтэй навсгар муу байшингийн өмнө хүрч ирэв. Уг байшин жижигхэн цонхтой бөгөөд дотор нь лаа асаасан бололтой бүдэгхэн гэрэл сүүмэлзэн үзэгдэнэ. Авгай дотогшоо заан ямар нэгэн зүйл хэлэх гэж чадан ядан оролдож эхэллээ.
-Өвчтөн дотор байгаа юм байлгүй охин минь хурдхан оржүзчихээд ир дээ хэмээн Сономыг хэлэхэд Уянга энд яах гэж ирсэнээ сая санасан мэт машинаас хурдхан буулаа.
Энэ хавийн газарт ямар ч гэрэл цахилгаан байхгүй аж. Түрүүхэн Сономын ярьж байсан дутуу барьсан үйлдвэр бололтой гурван давхар болов уу гэмээр дүнхийсэн том барилга зуу орчим метрийн цаана бараантан харлана. Эл барилгын наагуур зарим нэг байшин амбаар мэтийн зүйлс барьсан нь бүдэг бадаг харагдаж муудсан махны гэмээр таагүй үнэр үе үе салхины аясаар ханхийнэ. Уянга үүн шиг газар өмнө нь хэзээ ч ирж байгаагүй билээ. Түүний сэтгэлд шууд л эвгүйцсэн таагүй мэдрэмж төрж айж болгоомжилсон бодол нь хамаг биеийг нь эзэмдэн өвчтөнийг үзчихээд хурдхан явахын түүс боллоо. Тэрээр хэлгүй авгайг даган өнөөх жижигхэн цонхтой навсайсан муу байшин руу явж оров. Уянгыг байшингийн босгоор давж оронгуут түүнийг хамгийн түрүүнд өмхий үнэр угтан авлаа. Үүдний өрөө бололтой энэ жижигхэн өрөөнд дуусах дөхсөн лаа асаалттай байх бөгөөд эмтэрхий аяга шанаганаас эхлээд юу нь мэдэгдэхгүй элдэв хог новш хаа сайгүй хөглөрчээ. Гарах хаалганы яг эсрэг талд жаажийж унах дөхсөн хаалга хаалттай байх бөгөөд завсраар нь бас л лааны гэрэл тусах нь харагдана. Энэ хаалга цаад талын өрөөг үүдний өрөөнөөс тусгаарладаг ажээ.
Уянга “Өвчтөн хаана байна” хэмээн сулхан дуугаар асуухад өнөөх хэлгүй авгай саяын Уянгын нүдэнд өртсөн хаалга руу заав. Хэлгүй авгайн нүүрэнд айдас болгоомжлол гэмээр эсвэл магадгүй шулуухан эрүүл бус гэж нэрлэж болмоор дүр төрх тодхон харагдана. Ялангуяа тэр ямар ч тогтворгүй ийш тийш үсчин гялалзах хоёр том нүд нь ямар нэг сэтгэцийн гажигтай юм биш байгаа гэсэн болгоомжлолыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Уянга яагаад ч юм энэ хэлгүй авгайгаас өөр хэн нэгэн хүн гарч ирээд өөрийг нь “Эмчээ өвчтөн энд байна, ийшээ хүрээд ир” гээд дагуулж явахыг хүлээгээд байгаагаа ойлголоо.
Уянга хэлгүй авгайн гараараа заасан хаалгыг татах гэж яарсангүй. Магадгүй ямар нэгэн далдын зөн совин нь өөрийгнь энэ хаалганы цаадах өрөө рүү оруулахгүй энд хашиж байгаа бололтой. Тэрээр дэмий л ийш тийшээ харж байснаа бүр гарах хаалга руу хяламхийгээд амжив. Гэтэл хэлгүй авгай ямар нэгэн зүйлд ихээр бухимдаж байгаа бололтой хүн үргэмээр хачин хоолойгоор бархирч Уянгын гараас нь угзран татсаар өнөөх өрөөний хаалгыг нээн явж орлоо.
Энэ өрөө ямар ч цонхгүй бөгөөд өрөөний хамаг юмс нь эмх цэгцгүй, ундуй сундуй хөглөрсөн байгаа нь лааны сүүмгэр гэрэлд бүдэг бадаг харагдана. Уянга харцаараа өвчтөнийг хайсан боловч тэр гэх юм ажиглагдсангүй. Тэрээр гэнэт л хачин ихээр айн цочирдож буцаж гарах гэсэн боловч өнөөх хэлгүй авгай Уянгын гараас хүчлэн татсаар өрөөний булан руу заалаа. Тэнд нэгэн зоорь бололтой зүйл байх бөгөөд таг нь нээлттэй доороос нь бас л лааны бололтой нэгэн сүүмгэр гэрэл бүртэлзэн тусна.
Уянга авгайг түлхэж орхиод энэ өмхий оромжноос хурдхан зайлмаар байсан ч авгай түүнийг энэ байшингаас гаргах янзгүй үүд хавьцаа гарах замыг нь хаан зогсчээ.
Магадгүй энэ ядарсан авгайн үр хүүхэд нь тэр доор байгаа өрөөнд үхэж сэхэхийн зааг дээр байгаа ч юм билүү гэсэн бодол Уянгад төрж эцэст нь өрөвдөх сэтгэл нь айдсаа ялан дийллээ. Уянга тэр доошоо шат тавьсан зоорь гэмээр өрөө рүү дөхөн очиход түрүүн гаднаас орж ирэхэд л үнэртэж байсан өнөөх өмхий үнэр бүр хамар сэтлэх нь үү гэмээр ханхалж байх нь тэр. Уянга тэр доошоо орох гэсэн боловч үнэр дэндүү муухай хурц байсан болохоор бараг л огиулах дөхөв. Гэтэл өнөөх хэлгүй авгай түүнийгхүүе гэхийн завдалгүй зоорь луу түлхэн унагах нь тэр. Уянга доошоо тавьсан модон шатанд ар нуруугаа нидрэн унахдаа юу болсоныг ч ойлгож амжсангүй. Эцэст нь Уянга зөвхөн өвдөлтийг л мэдэрчээ.
Өмхий, тиймээ энд тэсэхийн аргагүй өмхий байлаа. Өнөөх түрүүн л гаднаас орж ирэхэд үнэртэж байсан үнэр энэ зоориныхтой харьцуулахад юу ч биш аж. Уянга хэсэгхугацаандухаан балартаж шоконд орсон байснаа сая л нэг юм бодит байдлыг мэдрэхтэй болж ирэв. Энэхүү нүхэн өрөөнд ганцхан ширхэг лаа асаалттай байгаагаас эргэн тойрон дахь юмс нь Уянгад хангалттай сайн харагдсангүй. Түүний гартаа барин орж ирсэн түргэн тусламжийн хайрцаг нь өөрөөс нь хэдэн алхмын зайд газарт унаж дотор нь байсан эм тарианууд тэр хавьдаа хөглөрчээ. Уянга хайрцгаа авах ч гэсэнгүй шуудхан өндийгөөд гарах гарц болох модон шат руу гүйлээ. Гэвч тэрээр шат олсонгүй. Тэгээд өөрийгөө буруу тийшээ гүйсэн байна гэж санаад эргэн тойрноо дахин сайтар ажигласан ч шат гэхээр зүйл харсангүй. Өрөөний хувьд хааш хаашаа багцаагаар зургаан метр орчим бөгөөд тэрээр өөрийг нь түлхсэн хэлгүй авгайг хаана байгааг харах гэсэн боловч байсангүй. Гагцхүү дөнгөж сүүмэлзэн буй лаа тавьсан жижигхэн ширээний цаана дээл хувцасаар хучсан хэн нэгэн хүн хэвтэж байгааг л олж харав. Уянга түүнийг хараад энд өвчтөн үзэхээр ирсэнээ сая саналаа.
‘‘Магадгүй би хөдөлж цөхөөд байсан болохоор авгай тэсгэл алдрахдаа намайг ийш нь түлхэж орхисон байх. Тэгээд намайг өвчтөнийг үзэг гээд шатаа авчихсан ч юм билүү. Авгайн хувьд сэтгэцийн ямар нэгэн доголдолтой гэдэг нь эргэлзээгүй боловч надад муу юм хийх санаа агуулаагүй байлгүй дээ” хэмээн бодсоор өнөөх хучаастай хэвтэх хүн рүү дөхлөө. Гэхдээ энэ үед Уянга сэтгэл дотроо өөрөө тайвшрахын тулд хүчээр ийм зүйл бодож олсоноо хүлээн зөвшөөрч байсан бөгөөд ямартай ч юуны түрүүнд энд хэвтэж байгаа хүн хэн болохыг харъя гэж шийджээ. Тэгээд Уянга лаа тавьсан ширээнд бараг тулж ирээд хоолойгоо засан чимээ гаргав. Өвчтөн ямар ч хариу дуугарсангүй бүр хөдөлсөн ч үгүй. Уянга дахин хоёр алхам ойртоод өвчтөний хэвтэрт тулж ирлээ. Өмхий үнэр дэндүү хурцаар үнэртэхэд Уянга “Арай ч үгүй байлгүй дээ” хэмээн дотроо шивнээд хучаатай дээлийн ирмэгээс барин доош нь сөхлөө. Халзан толгойтой, ямар ч амьгүй цэлдэн хөх төрхтэй, нүд нь аниатай арван хэдэн насны хүү Уянгын нүдэнд өртөхнь тэр, Өмхий үнэрт шавсан өтний ялаанууд дүнгэнэн нисэж Уянга энэ үнэрт тэсгэл алдран хоёр ч удаа хий огиулав.
Тэрээр энэ хүү аль эрт үхсэн байхыг мэдээд орь дуу тавин хойшоо огло үсрэн холдлоо. Тэгээд булан руу шигдэж чичирхийлсэн хоолойгоор Соном ах аа хэмээн хэдэнтэй дуудсан боловч хоолой нь олигтой гарсангүй. Дараа нь Уянга гараххаалга хаана бг йгаагтөсөөлөх гэж оролдоод энэхүү гэрэл муутай, өмхий, бүгчим өрөөнд аль эрт зүг чигээ алдчихсанаа ухаарлаа. Уянга нүхэн өрөөний буланд өвдөгөө тэврэн уйлан сууж байснаа “Хүн байна уу, намайг эндээс гаргаачээ” хэмээн хоолойныхоо чадлаар хашхирав. Энэ удаад Уянга үнэхээр хангалттай сайн орилж чадсан учраас удалгүй өөр дээр нь жолооч Соном ах, эсвэл өнөөх өөрийг нь ийш нь түлхэж орхисон хэлгүй авгайг ирнэ гэж тооцов. Уянга дахиад л хашхирлаа. Энэ мэтээр хэд хэдэн удаа хоолойныхоо чадлаар хашхирсан боловч хүсэн хүлээсэн үр дүндээ хүрсэнгүй. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа Уянга жаахан тайвширч эргэн тойрондоо болж буй үйл явдпыг эргэцүүлэхтэй болж ирлээ.
Уянг? өөрийгөө ийшээ орж ирсэнээс хойш хагас цаг магадгүй түүнээс ч илүү хугацаа өнгөрсөн хэмээн багцаалдаж байлаа. Т ийм болохоор Соном ах өөрийг нь ингэжудаад байгааг шалгахаар заавал орж ирэх болно. Тэр үед нь би өөрийгөө энд байгаагаа мэдэгдэж хашхирах ёстой хэмээн бодлоо. Ингээд Уянга чих тавин чимээ чагнаж эхлэв. Одоо л Соном ах ороод ирнэ дээ хэмээн бодох боловч тэгэх бүрдээ урам хугарч байлаа. Эцэстээ Уянга дахиад л тэсгэл алдран “Хүн байна уу, Соном ахаа” хэмээн хашхирч гарав. Гэвч байдал огтхон ч дээрдсэнгүй байсаар нэг л мэдэхэд энэ янзаараа дахин хагас цаг орчим хугацаа өнгөрчээ.
Бие муудсан хүн дээр л дуудлагаар ирж байснаас биш үхээд бүр нэлээд хэд хоночихсон цогцсон дээр нэг ч удаа ирж байгаагүй болохоор тэрээр аргагүй барьц алджээ. Бас тэгээд дээрээс нь урьд өмнө зүглэж үзээгүй хачин газар өмхий үнэр ханхалсан нүхэн өрөөнд хоригдчихоод байгаа болохоор залуубүсгүйн хувьд тэсвэрлэнэ гэдэг ямар ч боломжгүй зүйл аж.
Уянга яахаа мэдэхгүй модоор доторлосон ханыг гарынхаа алгаар нүдэж “Хүн байна уу, авраарай” хэмээн хааяа нэг орилох хэдий ч хоолой нь өмнөх шигээ чанга тод дуулдахаа больж ам нь хуурайшин хатжээ. Үнэрийн тухайд бол Уянга анзаарахаа больсон бөгөөд толгойд нь зөвхөн Соном ах яагаад одоо болтол намайг хайж орж ирэхгүй байна аа гэсэн бодол л эргэлдэнэ. Гэтэл энэ үед гэнэт тас харанхуй болох нь тэр. Цогцосны наана байсан лаа дуусаад ч юмуу эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар унтарчээ. Энэ үед Уянга өөртөө гэрэл хэрэгтэй хэмээн бодогмогцоо гэнэтхэн халаасандаа гар утсаа авч яваагаа санав. Ингээд тэрээр өөрийгөө гар утастай гэдгээ аль эрт санаагүйгээ зүхэн хурдхан шиг цагаан халаадныхаа халаасыг тэмтэрч дараа нь жинсэн өмднийхөө халаасыг ухаж байж сая утсаа оллоо. Тэрээр шуудхан л соном ахын гар утас руу залгая хэмээн бодсон боловч утсанд нь ямар ч сүлжээ байхгүй байгааг хараад цөхрөнгөө баран доош суух биш уначихав. Угаасаа ийм газар тэгээд энэ нүхэн өрөөнд сүлжээ барина гэдэг тийм ч амар хэрэг биш.
Гэхдээ Уянга хэдий бусадтай холбоо барьж чадахгүй ч гар утсаа гартаа атгаснаараа энэ харанхуй нүхэн дотор жаахан ч гэсэн гэрэл гаргах боломжтой болох нь тэр. Уянга гар утсаа дэлгэнгүүтээ өөрөө ч мэдэлгүй л өнөөх түрүүний цогцосны зүгт дэлгэцээ тусгаж харлаа. Тэрхүү өсвөр насны хүүгийн цогцос яг л түрүүчийн хэвээрээ хөшингө байдалтай байгааг хараад Уянга яагаад ч юм бага зэрэг тайвширч байгаагаа мэдрэх нь тэр. Магадгүй Уянгын айж самгардсан бодолд үл таних хүүгийн цогцос босоод ирэх вий төсөөлөл байсан бололтой. Гэтэл ягэнэ үед Уянга өөрөөсөө холгүйхэн хэн нэгэн санаа алдаж үүнтэй залган эрэгтэй хүүхдийн боловч шингэн хоолойгоор "Эгч ээ хоёулаа тоглоё, бас би өлсөөд байна. Та өлсөхгүй байна уу?” гэж хэлэхийг сонслоо. Уянга палхийн цочихдоо гар утсаа доош нь алдав. Гар утас модоор доторлосон шалан дээр унахдаа зай, таг сэлт нь салж хэдэн хэсэг болсон бөгөөд энэхүү нүхэнөрөө түрүүчийн адил пад харанхуй болох нь тэр. Уянга ердөө л гэнгэнэсэн сулхан авиа гаргаад ягдоороо суулаа. Тэрээр газар алдсан гар утсаа тэмтрэн олох гэсэн боловч гар нь салганан чичирч өөрт нь захирагдахгүй болжээ. Уянга утсаа эрж олох гэсэн энэ оролдлогоо орхиод хана налан зүгээр л өвдгөө тэврээд суучихав. Тэрээр саяын хүн ярих чимээ гарсан зүг рүү харанхуйг нэвтлэх гэсэн мэт байдгаараа бүлтийн ширтэж хэн нэгнийг олохыг хичээх хэдий ч түүний нүдэнд тийм гээд нэрлэчихээр тоймтой зүйл ажиглагдсангүй ёрын тас харанхуй байдал л эргэн тойронд нь ноёрхож байв. Гадаа, дээр ямар чимээ гарч байгааг сонсох гэж мэрийх хэдий ч Уянгын чихэнд зөвхөн өмхийрсөн цогцсон дээр шавсан өтний ялаануудын дүнгэнэх л дуулдах ажээ.
Хэсэг хугацаа өнгөрлөө. Уянга зүүн, баруун тийш ээлжлэн харахад нүд нь харанхуйд дасаж эхэлсэн бололтой бага сага зүйлийг ялган таньж өнөөх хүүгийн цогцос байгаа хэвтэр, наана нь байгаа явган ширээ зэргийг харанхуйгаас ялгаж байв. Гэхдээ ганцхан чанх урэгшаа харахад ердөө пад харанхуйг мэдрэх бөгөөд эсвэл яг өмнө нь ямар нэгэн зүйл нүүрийг нь халхлаад хөдөлгөөнгүй байна гэдгийг ойлгов. Уянга гэнэт л дотор нь арзганаад ирэх нь тэр. Тэгээд тэрээр сэтгэлдээ төрсөн эргэлзээгээ үгүйсгэх гэсэндээ ч тэр үү, эсвэл батлах гэсэндээ ч юм уу салганасан гараа урагш нь сунган өмнөө тулаад байгаа харанхуйг тэмтрэхэд хэн нэгэн хүний нүүрийг хурууныхаа үзүүрээр мэдэрлээ. Яалт ч үгүй хүний нүүр болох хамар, ам байх мөртлөө тэдгээр нь байж боломгүй цэв хүйтэн ажээ. Уянга татвагас хийтэл цочин гараа татан авахад өнөөх өмнө нь сууж байгаа хэн нэгэн “Эгч ээ, та өлсөхгүй байна уу?” хэмээн түрүүчийн адил асуулаа. Уянга хоолойныхоо хамаг чадлыг шавхан муухай хашхиран ухаан алдах нь тэр.
“Хэрэггүй ээ, бурхан минь. Хэрэггүй л дээ, гуйж байна. Надад туслаарай, намайгтайван орхиоч...”Эрэгтэйхүний цөхрөнгөө баранхашхирахэнэхүүзүрхзүсэм дуу Уянгын балартсан ухааныг цочоон сэрээв. Тэрээр чухам юу болоод яагаад ухаан алдсанаа бас тэгээд хаана байгаагаа энэхэн мөчид санасангүй. Харин дараа нь дээд давхраас дуулдаж байгаа тэрхүү амь тавих мэт бачимдан орилж байгаа хүний дууг жолооч Соном ахынх байна гэдгийг танимагцаа болж өнгөрсөн бүхнийг саналаа. Тэгмэгцээ өөрийнхөө урд байсан өнөөх хүйтэн нүүртэй этгээд байгаа эсэхийг шалгаж гараа сунгасан боловч юу ч баригдсангүй. ‘Ъурхны минь аврал". Уянга уртаар санаа алдан ийн шивнэжээ.
Дараа нь тэрээр сууж байсан газраасаа огло үсрэн босч “Соном ах аа, Соном ах аа. Би Уянга байна, энэ доор байна. Намайг гаргаач, туслаарай” хэмээн бархирав.
Дээд давхарт ямар нэгэн зүйлийг цохих мэт битүү, бөглүү чимээ сонсогдоно. Ийнхүү пид пид хийтэл цохих бүрт жолооч Соном аврал эрэн орилж ёолон гинших бөгөөд энэхүү зовж шаналсан дуун цохилт үргэлжпэх тусам улам л суларсаар байлаа. Тэгсээр эцэстээ цохих чимээ сонсогдсоор хэдий ч жолооч Сономын ёолох чимээ бүр таг дуулдахаа больжээ. Уянгын хоёр нүднээс нулимс тасралтгүй цувж тэрээр хоёр гараараа амаа таглан мэгшүүлж байлаа. Соном ухаан алдсан магадгүй үхсэн хэдий ч өнөөх цохих чимээ сонсогдсоор л. Яг л котлетны зөөлөн мах бэлдэх гээд алхаар хичээнгүйлэн тасралтгүй балбах мэт. Алх эсвэл том төмрөөр ч юм уу цохих тэрхүү чимээ эхлээд пид пид хийж байсан бол одоо тэр нь шал пал хийсэн чимээ болон солигджээ.
Хөөрхий Соном ахыг хэн нэг нь алчихлаа, гэхдээ бүр няцалж орхилоо гэсэн бодол Уянгын толгойд эргэлдэнэ. Тэрээр хэдий энэ бодлоо үгүйсгэхийг хүссэн ч хэн нэгэн хүн Соном ах чинь үхчихсэн хэмээн чихэнд нь батлан шивнэх мэт болно. Уянга тахимаараа нахисхийн доош уналаа.
Магадгүй өөрийнх нь энэ нүхэн дотроос гарч аврагдаж болох хамгийн ойрын найдлага нь байсан жолооч Сономын золгүй үхэл Уянгыг хамгийн аймшигтай бодит түгшүүрийнбайдалд шилжүулжээ. Тэрээр Соном ахаа хэмээн дуудаж байсан ч өөрийнхөө дууг сонссонгүй. Одоо Уянгад аврагдах найдлага үлдээгүй мэт бодогдожэргэн тойрон дахь үл ойлгогдох аймшигт бүхэн өөрийнх нь аюулгүй байдлын эсрэг заналхийлж байлаа.
Соном ах яалт ч /гүй үхсэн. Тийм болохоор удахгүй намайг ч гэсэн алчихаж болно. Бурхан минь би үхмээргүй байна, тэр тусмаа бүр ингэж Соном ах шиг үхнэ гэдэг бол яасан ч байж болмооргүй хэрэг. Би хайртай хүмүүстэй, тэдэн дээрээ очмоор байна. Бурхан минь надад туслаач, энэ бүхэн бодит байдал биш. Ердөө л хий хоосон зүйл, хар дарсан зүүд.
Уянга дахиад л шокын байдалд оров. Тэрээр нүхэн өрөөний гол хавьцаа цагариглан хэвтжээ.

...Хэн нэгэн жижигхэн хэрчим түүхий махаар нүүрийг нь илээд байх мэт Уянгад санагдана. Энэ нь түүнд дэндүү яршигтай санагдаж байсан тул тэрээр үүнийг болиулах гэж гараараа хүч муутайхан хоосон савлаа. Түүний гарт юу ч тэмтрэгдээгүй хэдий ч өнөөх хэрчим мах дахиад л хацрыг нь илээд авав. Уянга нүдээ нээлээ. Өтний ялаа дүнгэнэхээс өөр чимээгүй пад харанхуй нүхэн өрөөнд байгаагаа тэрээр санав. Хэдий хүсээгүй ч гэлээ энэ бол яаж ч өөрчлөхийн аргагүй бодит байдал гэдгийг Уянга ойлгожээ. Хэрчим мах энэ удаад түүний хацрыг илээд авах нь тэр. Уянга “хэн бэ?" хэмээн асуусан боловч яг энэ мөчид тэрээр хэн нэгэн этгээд өөрийг нь хэрчсэн түүхий махаар илж даажигнаад байгаа биш харин хүйтэн нялцгай хэлээрээ долоогоод байна гэдгийг мэдлээ. Өнөөх түрүүний нүүрнийх нь өмнө тулчихаад байсан этгээд өөрийг нь долоогоод байна гэдгийг Уянга ойлгох шиг болов. Тэрээр огло үсрэн босоод хойшоо ухран алхсаар хананд тулж очлоо.
Уянгын нүүрийг долоож байсан хар бараан дүрс одоо түүний хойноос даган хана руу дөхөж айсуй.
-Чи хэн бэ? намайг тайван орхиоч. Зайлаач.
-Та өлсөхгүй байна уу? Би өлсөж байна, би өлсөж байна. Би идмээр байна.
-Гуйя, зайлаач. Зайл, чамайг ална шүү.
Уянга руу дөхөх өлсгөлөн этгээд түүний занан орилохыг огтхон ч тоолгүй дахиад л түрүүчийн адилаар нүүрнийх нь өмнө тулаад иржээ. Энэ удаад Уянгын нүд харанхуйд өмнөхөөсөө илүү дассан байх бөгөөд өмнө нь намвахтар нуруутай хүн тулаад ирчихсэн байгаагхаржбайлаа. Гэхдээ тэрхүний нүүрний төрх, ам, хамар мэтийг нарийн харж чадсангүй чухамдаа бол харахыг ч хүссэнгүй. Гагцхүү хойноо байгаа хана руу нэвтрээд орох нь уу гэлтэй хүчлэн налж харин өнөөх үл таних өлсгөлөн этгээд түүний нүүр лүү улам ойртон тулж байлаа. Уянгын зүрх цээжиндээ багтаж ядан оволзож амьсгаа нь давхцан байж ядан байхдаа өмнөө байгаа этгээдийн огтхон ч амьсгалахгүй байгааг мэдэрчээ. Тэрээр өмнөө тулчихсан байгаа этгээдийг амьд хүн биш гэж ойлгомогц амиа алдах вий гэсэн айдас нь тэрнээс ч дор өөр ёрын айдсаар солигдлоо. “Үхсэн хүн намайг идэх гэж байна, би тайван баймаар байна. Ийм муухай юмыг мэдэрч байснаас би үхмээр байна. Бурхан минь намайг одоо хурдхан үхүүлээд өг. Би зөвхөн үүнийг л гуйя”
Уянгын толгойд эргэлдэх айдсаас үүдсэн галзуурлын бодлуудын нэгхэсэгнь ийн хашхирч байлаа. Түүнийтархи байж боломгүй зүйлийг хүссэн хүсээгүй хүлээн авч түүндээ чухам ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй саатлын байдалд оров. Эцэст нь тэрээр “Намайг битгий их зовоогооч, зүгээр л алаад өг гуйя” хэмээн арай ядан хэлжээ.
Уянгын балартсан ухаан зоорины таг нээгдэн гэрэл гарч хэн нэгний амьгүй бие доошоо пидхийн унаж ирэхийг бүр түүрхэн ойлгох шиг. Уянга өөрийгөө ямартай ч одоохондоо үхээгүй байна гэдгээ ойлгосон ч дахиад л ухаан нь булингартан харанхуйд жингүүдсэн байдалд шилжжээ.
Ухаан алдсан уу эсвэл бүр үхсэн үү бүү мэд ямартай ч Уянга зүүд гэмээр хачин жигтэй орчинд очжээ. Тэрээр олонжилийн нүүрийг үзсэн бололтой өгөрч муудсан том, бүдүүн модны ёроолд хэвтсэн байх бөгөөд бие нь хөнгөн шингэн, сэтгэл нь тогтуун, амар тайван байлаа.
Тэнгэрийн хаяа нэлэнхүйдээ улаан өнгөөр тунаран хурж газар дээрх хамаг юм улаан өнгөтэй болсон мэт аж. Хүн суудаггүй гэмээр хэдэн шавар балгас, дутуу барьж орхисон гурван давхар үйлдвэрийн байрны шиллээгүй хэдэн цонхнууд нүдийг нь ухаж орхисон гавлын яс гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Модны хувьд ямар ч навчгүй олон салаа нүцгэн бүдүүн мөчиртэй, зэвхий саарал өнгөтэй ажээ. Уянгын эргэн тойронд нь энэхүү бүдүүн саарал модноос өөр ямар ч амьд ургамал бүр хатсан өвс ч алга. Харин мэр сэр хүмүүс энд тэнд эрүүл бус алхаар алхаж байх нь Уянгад тодхон харагдана. Эдгээр хүмүүсийн энэхүү хачин дүр төрх, хэвийн бус байдал нь Уянгын тайван байсан сэтгэлийг тавгүйтүүлж орхих нь тэр.
Тэрээр хэвтэж байсан газраасаа шалавхан өндийж тэдгээр сажилж байгаа хүмүүстэй ярихаар зүглэлээ. Тэгээд тул:ч очмогцоо аманд орсон бүхнээ шалгааж өөрийгөө хаана байгаа болон та нар юун хүмүүс вэ? хэмээн асуух хэдий ч тэдгээр хүмүүс Уянгын ганц үгэнд ч хариу хэлсэнгүй. Ердөө л өөдөөс нь айж болгоомжилсон мэт асуусан харцаар харж Уянгаас холдон зайлж байлаа. Гэтэл Уянга эдгээр хүмүүсийн дунд түргэний машины жолооч Сономыг явж байгааг хараад тэсгэлгүй баярлах сэтгэлд автав. Уянга хэдхэн хариагаад Сономын дэргэд хүрч ирлээ.
-Соном ах аа, энд юу болоод байна вэ? Та энд юу хийж яваа юм бэ?
Уянга хамт дуудлаганд явдаг жолооч Сономыг эрх биш дуугарна хэмээн найдаж байсан ч энэ нь талаар боллоо. Соном мөн л бусдын адилаар юу ч дуугарсангүй. Бүр Уянга руу харсан ч үгүй. Сономын амьгүй хоосон нүд урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй хачин биет олж хараад түүндээ ховсдогдон татагдсан мэт аж.
-Соном ах аа, би Уянга байна аа. Та надтай ярь л даа. Юу болоо вэ?
Уянга ингэж хэлээд эхэр татан уйлж Сономын гараас угзчин татав. Тэрээр Соном ах аа хэмээн дахин дахин уйлан дуудаж гараас нь чаргууцалдахад Соном гэнэтхэн Уянгыг олж харах мэт боллоо.
-Бурхан минь, Соном ах аа. Та чинь яачихаа вэ? Юу болоо вэ, Та хаашаа яваад байгаа юм бэ?
Сономын нүүрэнд ямар ч хувирал гарсангүй. Амьгүй хоосон харцаараа Уянгыг удтал ширтэж байснаа “Би үхчихсэн охин минь. Харин чи амьд байна. Одоо сэр. Энэ газар амиа алдсан хүн очих ёстой газраа очиж чаддаггүй юм байна. Охин минь сэр, эндээс яв. Энд үхэж болохгүй” гэж хэлээд өнөөх түрүүний харсан чигтээ эргэж бусдын адил найгах мэт явж одлоо.

...Уянга нүдээ нээлээ. Тэгээд өөрийгөө харанхуй нүхэн өрөөнд хэвтсээр байгаагаа мэдэв. Хэдэн цаг, магадгүй бүтэн өдөр ч өнгөрсөн юм уу хэн мэдэхэв. Уянгад ямар ч цагийн багцаа байсангүй. Өндийх гэсэн боловч толгой нь эргэж хамаг бие нь сулраад өвдөх мэт болоход тэрээр буцаад л хэвтлээ. Өнөөх ухаан алдахаас нь өмнө өөрийг нь идэх гээд байсан амьгүй хүү хажууд нь алга. Гэхдээ хэдий хажууд биш боловч энэ зооринд байгаа гэдгийг Уянга мэдэрч байв. Удалгүй Уянга хэн нэгэн шал шал хийтэл ямар нэгэн зүйл зажлан идэх чимээг сонслоо. Уянгыг идэх гээд байсан этгээд хоол болгочих өөр юм олсон бололтой. Өлсгөлөн амьгүй хүүгийн хоолоо болгосон этгээд Соном ах, өөрөөр хэлбэл Соном ахын цогцос байх ёстой гэж Уянга бодлоо. Түүний салгалан чичирхийлэх биеийг хэн нэгэн харсан бол "Яаж салаад уначихалгүй тэсч байгаа юм бол оо...” гэж өөрийн эрхгүй гайхмаар аж.
Хэсэгхугацаа өнгөрсөний дараа Уянга бага зэрэгтайвширч сонсогдох төдийхнөөр мэгшүүлэн уйлав. Тэгтэл түүнийг яг ингэхийг нь л хүлээж байсан мэт өнөөх юм зажпан идэж байсан хүү өмнөхөө орхиод Уянга руу эргэн шуудхан дөхөж ирлээ.Уянга энэ удаад бүр хойшоо ч ухарч чадсангүй. Тэгээд ердөө л
-Надад битгий хүр, би чамд идүүлэхгүй хэмээн сулхан дуугаар шивнэн хэллээ.
-Би таныг идэхгүй ээ. Ээж надад мах өгсөн...
-Тэгвэл зайлаач, намайг явуулаач. Чи үхчихсэн биз дээ, намайг орхи, гуйя.
-Гэхдээ би тогломоор байна, эгч ээ. Хоёулаа тоглоё...
Ийнхүү хэлмэгцээ өнөөх хүү, магадгүй хүүгийн сүнс хачин зэвхий хоолойгоор уйлж эхлэх нь тэр. Уянга яахаа мэдэхээ байлаа. Хүүгийн сүнс үргэлжлүүлэн уйлсаар байснаа дахиад л “Би тантай тогломоор байна, эгч ээ..." гэж хэллээ. Түүний энэ удаагийн хэлсэн үг өмнөх шигээ гуйж хүссэн өнгөтэй биш харин илүү шаардсан, заналхийлэн шинжтэй сонсогдох нь тэр.
Уянга огт амьдын шинжгүй үхмэл хэрнээ энэ заналхийлсэн хоолойгоор хэлсэн үгэнд ямар ч хариу хэлж чадсангүй. Зүрхийг нь хэн нэгэн хүйтэн гараараа атгаад авах шиг болж цээж дотор нь мэлэнхүйдээ хүйт оргин царцах мэт боллоо. Уянга одоо дуугаръя гээд ч ямар ч чадалгүй болж хамаг тамир тэнхээ нь үгүй болжээ. Ингээд арга тасарсан Уянга зүгээр л нүдээ тас аничих нь тэр.
Энэ удаад тоглохыг шаардан тамлаж байсан хүүгийн сүнс Уянгын биед хүрсэнгүй.
Уянга нүдээ аниатай чигтээ хэвтсээр байхдаа өөрийгөө тайвшруулахыг хичээж эхэллээ. Тэгээд Уянга ерөөсөө ямар ч чимээ гаргахгүй байхаар шийдэв.
Одоо зөвхөн тэсэх хэрэгтэй, тэгээд ямар нэгэн байдлаар үхчихэлгүй байгаад байвал зоорины таг нээгдэнэ. Эрт орой хэзээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар нээгдэх л болно. Чухам тэр үед л би эндээс гарах амь тэмцсэн оролдлого хийнэ. Угаасаа зүгээр сууж байгаад аль муугаа үзэн үхэж байснаас ямар нэгэн юм хийж байгаад үхсэн нь хавьгүй дээр гэсэн бодол Уянгын толгойд эргэлдэхэд зүрх нь өнөөх түрүүчийн царцанги байдлаасаа гарч арай дээрдэх мэт болов.
Уянга ухаан алдсан эсвэл түр хугацаагаар үхсэн тэр хэсэгхэн мөчийн завсрын ертөнцөд жолооч Сономтой уулзсанаас хойш өмнөхөөсөө арай илүү зоригтой болсон мэт өөрт нь санагдана.
Ялаанууд дүнгэнэлдсээр... Нүхэн өрөөнд чимээ аниргүй. Харин дээд давхарт үе үе хэн нэгний хүнд хөлөөрөө гишгэлэх чимээ дуулдана. Бас тэрхүү дээр яваад байгаа этгээд хааяа нэг хачин эвгүй хоолойгоор хэржигнэн инээнэ. Энэ инээдний эзэн бол өнөөх өөрийг нь угтаж авдаг хэлгүй авгай гэдэгт Уянга итгэлтэй байв. Гадаа нар тусч байгаа юу эсвэл харанхуй шөнө болж байгаа юу гэдэг нь үл мэдэгдэнэ.
Уянга огтхон ч хөдлөлгүй хажуулдан хэвтсээр. Уянга хүлээсээр хэдий ч өнөөх нүүрийг нь долоож, тоглохыг шаардаж байсан хүүгийн сүнс өөр дээр нь ирсэнгүй. Уянга ямар ч хөдөлгөөн хийхгүй байснаас болоод үе мөч нь бүр бадайрч орхисон бөгөөд тэрээр яавал эндээс гарч болох тухай зогсолтгүй эргэцүүлсээр байлаа.
Түүний толгойд “Чимээгүй хэвтээд байхаар хэлгүй авгай өөрийг нь үхсэн гэж ойлгоно. Дараа нь зоорины таг нээгдэн шат бууж ирэх ёстой. Тэгээд хэлгүй авгайг шатаар бууж ирсэн тэр үед түүнийг түлхэж орхиод эндээс зугтана” гэсэн бодол эргэлдэж тэр мөчийг тэсвэртэйгээр хүлээж байлаа. Гэхдээ л тэрээр өөрийнхөө энэ бодолд бүрэн итгэлтэй биш байв. Учир нь, хэлгүй авгай өөр шиг нь турьхан бүсгүйд тийм амар түлхүүлчихээргүй бадриун бас дээрээс нь жолооч Сономыг алсан хүн гэдгийг Уянга санаж байлаа. Гэхдээ л Уянга найдвар багатай ч эндээс гарах тухай дээрх бодлоо хэрэгжүүлэхээс өөр аргагүй гэж үзэн өөрийгөө чадлынхаа хэрээр зоригжуулсаар...

...Уянга биеэ хураан хэвтсээр нэг мэдэхэд зүүрмэглэж эхэллээ. Угаасаа цэвэр агааргүй бүгчим нүхэн өрөөнд, хоол ундгүй, айдас дарамтаар дүүрэн нөхцөлд Уянгын ухаан санаа хэвийн байдлаа алдаж толгой нь манарч зүүд нь хүртэл утгаучиргүй зүйлсээр дүүрчээ. Тэрээр өөрийгөө зүүдэлж байгаагаа муухан мэдэж сэрэхийг оролдох хэдий ч айдас хямралд бүрэн автсан бие нь яг л өөр хүнийх болчихсон юм шиг эзэндээ захирагдахгүй хөшингө байдлаа хадгалсан хэвээр байх ажээ.
Уянга гадны ямар нэгэн үйл явдал магадгүй дуу чимээ гарч гэмээнэ өөрийгөө сэрж чадна гэж бодож байв. Гэтэл яг энэ үед гэнэтхэн зоорины таг нээгдэн модон шат Уянгын ардхан талд бууж ирлээ. Энэ үйл явдал Уянгыг сэрж чадахгүй байсан нойрноос нь сэрээсэн бөгөөд эндээс гарах оролдлого хийх цаг нь ирсэнийг санууллаа. Уянга биеэ хураан босч дайрахад бэлдэв. Хэн нэгэн хүн аахилсаар шатаар доош бууж ирэхийг Уянга сонсч түүнийг сүнс болсон хүүгийн эх, энэ өмхий оромжны эзэн хэлгүй авгайг хэмээн тааварлажээ. Хэлгүй авгай шатны хамгийн доод талын гишгүүрийг гишгэж дуусаад хачин гэнгэнэсэн авиа гарган Уянга руу ойртлоо. Нүхэн өрөө тодрон гэрэлтэхэд Уянга авгайг гартаа лаа барьсныг ойлгов.
Уянга өөрөөс нь хоёрхон алхмын цаана хэн нэгэн эрэгтэй хүний цогцос байгааг лааны гэрэлд харлаа. Энэ бол мэдээж Соном ах байж таараа гэж бодсон тэрээр харамсаж шаналсан сэтгэлээ арайхийн барьж чимээ гаргалгүй шүд зуун тэсэв.
Хэлгүй авгай Уянгын дээрээс тонгойн хөлөөрөө гишгэлж бүр өшигчиж хүртэл үзлээ. Уянга хэдий өвдөлт мэдэрсэн ч ёолсогүй, бас хөдөлсөн ч үгүй. Тэрээр авгайг ингэж өшиглөхөө болихгүй бол хамаг чадлаа шавхан өөдөөс нь эсэргүүцэн тэмцэхээр тооцоолж байтал ашгүй өнөөх авгай үйлдлээ зогсоов.
Хэлгүй авгай жолооч Соном, Уянга хоёрын хэн хэнийгорхин цааш явахад Уянга сая тайвширч хамраасаа гоожиж эхэлсэн цусыг гарынхаа араар сэмхэн шудрав. Хэлгүй авгайн хувьд тэрээр Уянгыг үхсэн, магадгүй ухаангүй байгаа гэдэгт бүрэн итгэсэн бололтой бөгөөд харин Уянга тохиромжтой цаг ирэхийг хүлээн анан хэвтсээр. Гэтэл авгай өрөөний булан хавьцаа байгаа өнөөх өтний ялааны хоол болсоор буй хүүгийнхээ цогцосны дэргэд очоод доош шалан дээр суух нь тэр. Уянгынхувьд чухам яг ингэхийг нь л хүлээж байсан болохоор түргэн гэгч нь босч хар хурдаараа шатаар дээш зүтгэлэв. Хэлгүй авгай ч энэ үед юу болсоныг ойлгон Уянгын хойноос ухасхийсэн бөгөөд хөлнөөс нь шүүрэн алдлаа. Уянгад үнэхээр аз дайрч авгайд баригдалгүй дээш гарч амжжээ.
Тэрээр хамгийн түрүүнд гэрэл, дараа нь цэвэр агаар мэдэрлээ. Анх ийшээ орж ирэхдээ хачин муухай үнэр мэдэрч байсан бол энэ өрөө зоориныхтой харьцуулахад чухам л эрүүл агаартай гэж хэлэхэд бүрэн нийцэхээр юм. Энэ ахархан жаахан хугацаанд Уянгын нүүрэнд инээмсэглэл тодорсон. Гэхдээ тэрхүү ядруухан инээмсэглэл хэнд ч анзаарагдахааргүй тийм богинохон үргэлжилсэн. Учир нь, хэлгүй авгай муухай орилсоор шатаар дээш өгсөж байсан юм.
Авгайг дээш өгсөх үед тохой хэрийн урт иштэй толгой хэсэгт нь цус наалдаж хатсан төмөр алх сандарч мэгдсэн Уянгын нүдэнд өртөх нь тэр. Тэгээд тэрээр шуудхан л алхыг шүүрэн аваад авгайг нүхнээс цухуйх яг тэр агшинд толгой руу нь хар тэнхээгээрээ савж орхив. Тас хийсэн дуу гарч хэлгүй авгайн хүнд бие шатнаас доошоо пидхийн уналаа.
Ямар ч чимээ аниргүй хэдэн хором...
Эцэст нь Уянга уртаар санаа алдаж тасралтгүй асгарч байсан нулимсаа салгалсан гарынхаа ар талаар шудран арчаад өнөөх хүнд алхаа гараасаа алдав. Уянга зоорины нээлттэй байгаа тагны хажууд өвдгөө тэврэн суугаад мэгшүүлэн уйлж гарлаа. Түүний энэ нулимс бол боломжгүй мэт байдлаас амь гарсан баярын нулимс байсан авч энэ нь бас л төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Учир нь, Уянгын савсан төмөр алханд нам цохигдон унасан өнөөх хэлгүй авгай ёолон дуугарч дээшээ гарах санаатай аажмаар өндийж ирсэн явдал юм. Энэ удаад Уянгад шуудхан зугтах сэдэл төрж огло үсрэн босч эргэснээ гэнэтхэн нэгнийг санав бололтой доороо зогслоо. Тэгмэгцээ тэрээр шуудхан эргэж тун шалмаг хөдөлгөөнөөр өнөөх зоорь луу доош унжуулж тавьсан шатыг дээш нь суга татан өргөлөө. Энэ үед авгай бүрэн ухаан орж эхэлсэн бололтой дэвхцэнчарлаж дээшээ гараа сунган байхыг Уянга харжээ. Авгай одоо дээш гарч ирэх боломжгүй болсон болохоорУянгыгзаналхийлж чадахаасаа өнгөрчээ.
Уянга гуйвлан эргэж гарах хаалга руу зүглэлээ. Түүний нүд нь харанхуйлж толгой нь юу юугүй бутраад өгөх нь үү гэлтэй ангалзан өвдөнө. Хамаг бие нь мэдээ мэдэрлээ алдаад, хүнийх юм шиг болсон хоёр хөлөө ганц нэг чирэн гэлдрэх Уянга явсаар хаалганы өмнө тулж иржээ. Тэгсэнээ тэрээр яг энэхүү эцсийн мөчид ямар ч хөдөлгөөнгүй гацаж орхилоо. Дараа нь хаалганы бариулаас атгасан гар нь мэдэгдэхүйц салгалж эхлэв. Тэгээд Уянга гэнгэнэсэн хоолойгоор “Намайг зүгээр л явуулчих л даа, гуйя” хэмээн дуулдах төдийхөн шивнэн хэллээ.
Зүүн хөлнөөс нь нэгэн сүүтэгнэсэн цагаан дүрс ороон тэвэрсэн байхыг Уянга харжээ. Тэрээр огтхон ч хөдөлж чадсангуй.
-Намайг явуулаач, чи хэн бэ?
-Эгч ээ, та надтай тоглоно гэсэн.
-Бурхан минь, би тэгж хэлээгүй шүү дээ. Намайг зүгээр л явуулчих.
Уянга ингэж хэлээд өнөөх зоорин дотор байсан үхсэн хүүгийн сүнс гараад ирчихэж хэмээн бодож амжив. Уянга зүрхээ дарсанаа толгой нь эргэн ухаан балартаж байгаагаа мэдэрлээ.
-Эгч ээ, би тантай бүжиглэмээр байна.
- Эгч ээ, би тантай бүжиглэмээр байна. Та эндээс хаашаа ч явахгүй... хаашаа ч явахгүй...

...Дуудлаганд яваад долоо хоногийн турш олдоогүй Уянгыг ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагынхантай хамтран удтал хайсны эцэст “Өнчин мод”-ны хавьцаанаас түргэний машиныг олжээ. Тэд дараа нь шавар балгас гэмээр байшингийн зоориноос бадриун биетэй авгай болон өсвөр насны эрэгтэй хүүхдийн цогцос мөн жолооч Сономын эрэмдэг болсон цогцсыг гаргаж авав. Харин Уянгыг олж чадсангүй.
Уг хэргийн мөрдөгч Соном, Уянга нарыг алга болох шөнө энэ газраас дуудлага ирсэн эсэхийг нягтлаад огтхон ч тийм зүйл болоогүйг олж мэдэв.
Харин энэ хавиар ойрхон өнгөрсөн хүмүүсийг “Өнчин мод” өөр лүүгээ дууддаг. Тэгээд тэр дагуу нь очсон хүмүүс буцаж ирэлгүй дутуу баригдсан үйлдвэрийн байрны элдэв нүх сүвэнд сүнснүүдтэй цаг нөгцөөсөөр эцэстээ тэндээ үүрд үлддэг тухай хачин яриаг нэгэн хөгшнөөс олж сонсоод уг хэрэгтэй нэг их гүнзгий зууралдахаасаа жийрхэх болжээ.
Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа “Өнчин мод”-ны ойролцоо явж өнгөрсөн зарим жолооч нар энэ хавиар нэгэн халтардсан ноорхой халаадтай эмэгтэй хүн хий юмтай ярин тас тас хөхөрч бүжиглэх мэт эргэлдэн амандаа дуу аялах болсон тухай ойр тойрныхондоо ярицгааж тийшээ хэзээ ч зүглэлтгүй хэмээн сануулцгаах боллоо.


Top
   
PostPosted: Oct.12.15 4:24 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Зоорь 2-ыг олоод өгөөч.


Top
   
PostPosted: Oct.13.15 12:40 am 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Sep.23.15 11:56 pm
Posts: 327
Ya bas l ewgui bna shu oroi unshsan chini oirdo ingej bie ewguitsej bieni us bosogui yum bna kkk


Top
   
PostPosted: Oct.14.15 12:27 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Хар дэвтэр


Урин дулаан цаг хэрнээ үе үе салхи хуйсагнасан энгийн л нэгэн өдөр байлаа. Жаргал талийгаач болсон эцгийнхээ шарилд хүндэтгэл үзүүлж булшийг нь сэргээхээр ах дүү нарынхаа хамт оршуулгын газар иржээ. Хаа сайгүй цайвалзан харагдах дөрвөлжин чулуунууд өөрийнхөө доор үхсэн хүн хадгалж байгаа гэдгээ хэлэх гээд хэлж чадахгүй байна уу даа гэмээр.
Энд тэнд ганц нэг золбин нохой газар шиншлэн яваа үзэгдэнэ. Зарим нэгэн булшны хажууд салхин сэнс эргэлдэнэ. Энэ өдөр оршуулгын газар нэг их хүн амьтан харагдсангүй. Уг нь их л олон хүн энд ирж нас эцэслэсэн төрөл төрөгсдийнхөө булш бунханыг сэргээж янзлацгааж байх болов уу гэж бодсон Жаргал хүн цөөтэй байсанд жаахан гайхжээ. Тэрээр 29 настай, хувийн компанид менежер хийдэг, эхнэр, хүүхэдгүй ганц бие бөгөөд одоо төрсөн ганц эгчийнхээ гурван өрөө байрны жижиг өрөөнд амьдардаг нэгэн.
Жаргалын хувьд энэ оршуулгын газарт хоёр дахь удаагаа л ирж байгаа. Өмнө нь, өөрөөр хэлбэл таван жилийн өмнө аавыгаа өөд болоход нь нутаглуулах гэж энд анх удаа ирж байсан бол одоо аавынхаа булшинд хүдэтгэл үзүүлж сэргээх гэж хоёр дахь удаагаа ирж байгаа билээ.
Чимээгүй дүнсийсэн орчинд ирсэндээ ч тэр үү Жаргалын дотор нь жаахан эвгүйрхэх мэт болно. Гэтэл ашгүй эгч Энхмаа нь хоёр үеэл дүүгийнхээ хамтаар хомоол уугиулж бас арц хүж асаасан нь тэр хавьдаа тааламжтай үнэр түгээж сэтгэлийг нь сэргээх мэт боллоо. Жаргал аавынхаа булшны өлмийд гурвантаа мөргөж нар зөв тойрон хүндэтгэл үзүүлээд эргэн тойрноо ажиглан харав.
Түүний зогсож байгаа газрын хажууханд нэгэн булш хүн харахын эцэсгүй болтлооэвдэрч хэмхэрсэн байдалтай үзэгдэнэ. “Ямар арилсан дотортой адгуус нь ингэжталийгаачийн шарилд бүдүүлгээр халдаж эд юмсыг нь дээрэмдэн тонодог байна аа. Хүний шунал гэдэг юунд ч торохоо байж дээ” хэмээн бодоод Жаргал өөрийн эрхгүй бухимдаад ирлээ.-Ашгүй аавын минь булш сэвтэж гэмтээгүй бараг хэвээрээ шахуу байна. Бурхандаа баярлалаа хэмээн Энхмаа хэлээд аавынхаа булшны чулуунд сүү тусаан нар зөв тойров.
Чимээгүй хот, чимээгүй булшнууд хэн нэгнийг харуулдан гуниглан хүлээх мэт ёлтойн дүнсийнэ. Салхин сэнс эргэлдсээр тэнгэр нэлэнхүйдээ дүнсийн сааралтаж бороо ганц нэгээр дусална.
Хэсэг хугацааны дараа Энхмаа “Явцгаая” гэсэн санал гаргаж бүгдээрээ дэмжлээ. Жаргал оршуулгын газрын доохно тавьсан машин руу дөхөн алхаж байгаад гэнэт нэгэн сонирхол татахуйц зүйлийг олж харжээ. Тэр бол бага зэрэг үнгэгдэж хуучирсан хар хавтастай дөрвөлжин дэвтэр нэгэн булшны толгойн тушаа газарт хөсөр хэвтэж байсан явдал билээ. Үүнийг тухайн үедээ Жаргал зүгээр л хараад өнгөрсөн авч тэр дэвтрээс холдох тусам “Энэ дэвтэрт хэн юу гэж бичсэн юм бол. Дотор нь чухам юу байгаа бол, нээж үзэхсэн” гэх сонирхол нь ихэсч байлаа. Тэрээр эргэж хараад хар дэвтэрээс харцаа салгаж чадахгүй байсан ч хамт яваа хүмүүсээ дагаж алхсаар машиныхаа харалдаа иржээ.
Удалгүй Жаргалын эгч, бусад хамаатнууд болох зургаан хүн хоёр машиндаа хуваагдан суужхөдөлцгөөх болоход Жаргал тэсгэл алдарч машинаас үсрэн буугаад ирсэн замаараа буцаж гүйлээ. “Хүүе, Жаргалаа хаачихна вэ?” хэмээн Энхмаа асуусан боловч Жаргал юу ч хариулсангүй. Жаргалын санаанд зөвхөн “Саяын харсан хар дэвтрийг хурдхан шиг очиж авахсан” гэсэн бодол л эргэлдэж байв. Тэгээд Жаргал тэрхүү хар дэвтрийн байсан газрыг олохгүй баахан мунгинаж байгаад арайхийн олж харлаа.
Жаргал дэвтрийг хурдхан шиг шүүрч аваад өөрийг нь гайхан харж байгаа хамаатнууддаа дэвтрийг харуулахгүйг хичээн хурдхан шиг халаасалав. Түүний сэтгэл яагаад ч юм догдлон, зүрх нь оволзох ажээ.
Жаргалыг доошоо гүйж очиход эгч нь өөдөөс нь дөхөжирээд “Чи чинь тэнд юугаа орхичихоод ингэтлээ сандарч буцаж гүйдэг байна аа” хэмээн гайхан асуухад Жаргал хариуд нь хоолойгоо засахаас өөр чимээ гаргасангуй. Энхмаагийн нүүрэнд ямар нэгэн зүйлээс болгоомжилсон басхүү түгшсэн дүр төрх тодорчээ.
Ингээд эцгийнхээ булшинд хүндэтгэл үзүүлсэн эгч дүү хоёр хамаатнуудтайгаа хоёр машинд хуваагдан суугаад их хотын зүг буцаж эргэлээ. Жаргал замынхаа туршид юу ч ярьсангүй. Тэрээр гагцхүү саяын оршуулгын газраас олсон хар дэвтэрт чухам юу гээч сонин зүйлс бичсэн байгааг догдлон бодох ажээ.
Орой болоход Жаргал хүрэмнийхээ дотор талын халаасанд нуусан хар дэвтэрээ гаргаж жижиг ширээн дээрээ тавиад өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжпээ. Эгч нь түүнийг “Хоолоо идээч” хэмээн дуудахад Жаргал “Өлсөхгүй байна, тийм болохоор одоо ингээд унтлаа” гэж хэлжээ. Ингээд өөрт нь хэн ч саад болохооргүй болсон Жаргал түшлэгтэй сандал дээр тухалж аваад ширээн дээрх дэвтрийг нээлээ.
Дэвтрийн эхний хэдэн хуудсанд юу бичсэн нь мэдэгдэ- хээргүй болтлоо балран арилж зарим хэсгээрээ урагджээ. Харин дөрөв, тав дахь хуудсаас нь тосон балаар бичсэн хар мөрүүдийг уншиж болохоор болж ирэв. Ингээд Жаргал хэн нэгний хэзээ нэгэн цагт гараараа бичсэн тэрхүү мөрүүдийг гаргагдах боломжтойгоос нь эхлэн уншлаа. Түүний уншсан хамгийн эхний өгүүлбэрт “Би яадаг ч байсан энэ муухай газраас тэр алтыг олж байж л явна даа” гэсэн үгс байв. Энэ нь Жаргалын сонирхлыг улам бүр гозгонуулан хөдөлгөж тэрээр бодит орчноосоо салж дэвтэр дээрх гар бичмэлд бүх анхаарлаа төвлөрүүллээ.
...Бурхан минь гэж би өнгөрсөн шөнө юу харсан гээч. Нэг чармай нүцгэн хүүхэн нэгэн булшны чулууг тэвэрчихээд л гэнгэнүүлэн уйлж байгаа нь сарны гэрэлд тодхон харагдсан.Миний ухаж байгаа булшнаас ердөө л хоёрхон шарилын дээр шүү. Дэндүү ойрхон байсан гэхэд болно. Тэр нүцгэн хүүхнээс би маш их айсан ч зогсож байсан газраасаа хөдлөөгүй, буцаж зугтаагүй. Зүгээр л харж байсан. Тэр эмэгтэй намайг өөрийг нь харж байгааг ч мэдэхгүй баахан уйлж байснаа гэнэт гараад ирсэн шигээ алга болчихсон. Миний хамаг бие айснаасаа болоод хөлөрчихсөн хэдий хэр хугацаа өнгөрснийг ч мздээгүй. Нэг л мэдэхэд гэгээ орж эхэлсэн байсан. Гартаа атгасан хүрз маань жигтэйхэн хүнд болчихсон хамаг бие минь няцартлаа нүдүүлчихсэн юм шиг буларчихсан байж билээ. Тэгээд л би хүн амьтны нүдэнд өртөхөөсөө өмнө оршуулгын газрын хаяанд байдаг өнөөх шавар тагзруу явлаа. Новшийн алт, тэр новш хаана байна вэ?
...Дэвтрийн уншигдаж эхэлсэн хамгийн эхний нүүрэнд ийм зүйл тэмдэглэгджээ. Жаргалын ар нуруугаар арзганаад ирэх шиг болох нь тэр. Тэрээр “Энэ чинь булш ухаж байсан хүний тэмдэглэл байх нь ээ...” хэмээн амандаа шивнэснээ дараачийн хуудсуудад юу тэмдэглэсэн байгааг уншхаар дэвтрийн хуудсыг эргүүллээ.

... 2 дахь шөнө
Өдөржин унтсаар нэг л мэдэхэд хүсэн хүлээсэн шөнө болсон. Энэ шөнө алтыг заавал олох болно гэж би өөртөө тангаргалсан гэхэд болно. Уг нь аз таарвал юу байх билээ. Ердөө л арав ч хүрэхгүй булш байгаа. Энэ хэдэн булшнуудын аль нэгийнх нь доор өнөөх өчнөөн олон саяар үнэлэгдэх эрдэнэсүүд байгаа шүү дээ.
Би ухсаар л байсан. Эхний булшинд чухам ямар өнгийн даавуугаар бүрсэн нь үл мэдэгдэх чийг даасан авснаас өөр юу ч байгаагүй. Өчигдрийг бодвол энэ шөнө би ухаж байгаа булшнаасаа тэгтлээ их айж цэрвэсэнгүй. Гэхдээ л яалт ч үгүй тэрхүү авсны тагийг эвдэж доторхыг нь шалгана гэдэг урьдын удил хүнд даваа болсон доо. Өмхийрч ялзарсан хүний цогцос уу, эсвэл асар их хэмжээний алт эрдэнэс үү?Би энэ удаад авсны тагийг санаснаас хялбархан нээж маш болгоомжтойгоор сөхсөн. Хамар сэтлэх шахам өмхий үнэр өөдөөс сэнхийж би өөрийн эрхгүй огиуллаа. Яг л өчигдөр шөнийнх шиг зүгээр л нэг ялзарч муудсан цогцос, өт хорхойнууд.
Би “Хараал идмэр” гэж хараагаад л ухсан нүхнээсээ хурдхан шиг мацан гарсан. Гэсэн хэдий ч өнөөх өмхий үнэр замхран арилаагүй. Ёстой нэг дотроо эргэтэл бөөлжпөө. Тэгээд багагүй хугацаа өнгөрсний дараа арай л дээрдэв. Гэтэл би... новш гэж. Тэр адгийн чимээг төсөөлөхөөр ямар эвгүй гээч... Яах аргагүй хэн нэгний ёолох чимээ өнөөх миний ухсан булшны нүхнээс гарч байсан. "... өвдөж байна ш дээ, ёоё...” гээд л. Би чихэндээ итгээгүй ч ёстой л жинхэнэ утгаараа хөшиж орхилоо. Хамаг бие минь салгалан чичирч нүд минь бүрэлзэх шиг болж байв. Тэгээд би тэр нүхнээс хэн гээч нь ёолоод байгааг очиж харахаар шийдлээ. “Саяхан л авсны тагийг нээхэд тэнд өт хорхойноос өөр амьд юм юу ч байгаагүй. Үхсэн хүн амь орно гэж байдаг хэрэг үү?” хэмээн өөрөөсөө асуусаар гартаа гар чийдэнгээ чангахан шиг атгаад нүх рүү аажимхан дөхсөн. Тэгээд нүх рүү гэрлээ тусгаж тонгойж харахад урьдын адил ширэлдсэн урт үс, өт хорхой, араг яс л харагдсан даа. Харин тэр доошоо тонгойж байхад түрүүний ёолоод байсан чимээ сонсогдоогүй. Би өөртөө эндүүрсэн байжээ гэж хэлээд л булшнаас холдсон. Гэтэл өнөөх түрүүний ёолох чимээ дахиад дуулдсан. Би айж сандран эргэн харахад өнөөх сарны гэрэлд цайвалзан харагдах хэдэн булшны чулуунуудаас өөр юу ч нүдэнд өртсөнгүй. Тэгээд би тэрхүү хэн нэгний ёолон гинших чимээг өөрийнхөө саяын ухсан булшны цаад талын булшин доороос сонсогдож байгааг ойлгох шиг болсон. Тэгээд “Хэн нэгнийг амьдаар нь булшилчихсан хэрэг үү?” гэж өөрөөсөө асуухтай зэрэгцэн хамаг бие минь дагжин чичирч эхэлсэн дээ. Тэгмэгцээ энэ хараал идсэн муухай газраас хурдхан шиг зайлъя гэж бодоод хойш эргэснээ зогтуссан. Учир нь, өнөөх ёолж байсан этгээд намайг дуудсанаас болсон хэрэг. Би яахаамэдэхгүй баахан эргэлзэн зогсож байснаа чимээ гараад байгаа тэр булш руу эргэж гэрлээ тусгаад золтой л ухаан алдаж унаагүй. Тиймээ... санах ч юм биш. Тэнд, тэр булшин дээр дөрвөн мөч нь тайрагдчихсан нэг авгай байрнаасаа ч хөдөлж чадахгүй дэмий л надруу харан ёолон гиншиж байх нь тэр. Би цочирдохдоо өөрийн мэдэлгүй хойшоо лагхийтэл унан туссан санагдана. Тэгээд цааш нь юу болсоноо ч сайн санахгүй байна. Нэг л мэдэхэд өнөөх жижиг шавар байшиндаа ирчихсэн хэвтэж байсан.

... 3 дахь шөнө
Хурдхан шиг тэр алтыг олчихоод харих минь. Тэр их алтыг энэ хавьд оршуулсныг надаас өөр хүн мэдэхээс өмнө олчихоод л дахин хэзээ ч ийшээ ирхээргүйгээр явмаар байна. Тиймээ, өнгөрсөн шөнө надад аз таарах байх гэж би найдаж байлаа.
Би өнөөх л хүрз, зээтүүгээ шуудайд хийж үүрээд, хурц иртэй тонгоргоо халааслаад аль нэгэнд нь алт байгаа нь батпагдсан өнөөх оршуулгын газрын тэмдэгт газартаа ирлээ. Өчигдрийч миний онгичиж сандаачсан өнөөх булш яг л тэр хэвээрээ байсан. Харин түүний дээр байсан булшин дээрх дөрвөн мөчгүй авгай алга. Өчигдрийн хувьд би яалт ч үгүй хий юм харснаас зайлахгүй. Тэрний урьд өдөр ч гэсэн дээ ялгаагүй хий л юм харсан байж таарна гэж би бодож байлаа. Харин энэ шөнө урьд шөнүүдийнх шиг хий юмтай таарч гэмээнэ би өөрийгөө тэсэх эсэхээ мэдэхгүй байсан. Бүр элдэв хий юм, гүйдэлтэй битгий л таарасай хэмээн дотроо залбирч байсан гэхэд болно. Гэхдээ надад залбирал гэдэг зохимжгүй санагдаж байсан. Ойлгомжтой хэрэг л дээ. Нас барагсдын булш бухныг эвдэн сүйтгэж байгаа надад залбирал хаанаас тус болох билээ.
Би хэсэг хугацаанд эргэн тойрноо ажиглан чимээ чагнаад сэжигтэй юм олж сонсоогүй. Дараа нь илүү их цаг алдахаасаа өмнө үндсэн ажилдаа орсон доо. Нэг их тээнэгэлзээд байлгүй шуудхан л өнөөх өнгөрсөн шөнийн дээр нь хөгшин авгай ёолонхэвтэж байсан булш руу очсон. Тэгээд л балбаж гарсан. Хоёр өдөр цемент балбаад овоо сурцтай болсон байлаа. Урьд едрүүдийнхийг бодвол арай л хурдан булшны цементийг цөмөлж чадсан. Тэгээд дараа нь авсны тагийг нээхээсээ өмнө энэ дотор хэрвээ алт байхгүй бол өчигдөр шөнийн дөрвөн мөчгүй авгайг хэвтэж байгаа байх даа гэж бодсон. Чухам л тэгж бодохтой зэрэгцэн нүднээс минь нулимс гарч яах гэж үүнийг хийж эхлэв дээ хэмээн өөрийгөө зүхсэн. Би хэсэг хугацаанд амаа гараараа таглан уйлж сууснаа жаахан тайвшраад өөрийгөө зоригжуулан байж авсны тагийг сөхсөн. Тэгээд дараа нь өөрийнхөө таамгийг үнэн байхыг олж мэдээд бүр ч ихээр балмагдсан нь тэр. Энэ хүртэл амьдарч ирэхдээ түүн шиг ихээр айж байсан удаагүй. Тийм ээ, ... яг тийм... Өнөөх өнгөрсөн шөнийн тахир дутуу авгайн хагас ангайсан амнаас нь хорхой гарч ирж зарим нэг нь нүүрээр нь гүйлдэх нь гар чийдэнгийн гэрэлд тодхон харагдсан. Өмхий үнэр хамар өөд цоргиход би эгээтэй л муурч унаагүй, харин өчигдрийнх шиг бөөлжөөгүй. Түүний нүд нь бүрэн ширгэчихээгүй байгаа нь намайг хараад ч байгаа юм шиг, цаанаа л нэг эвгүй сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэгээд би авсны өнцөг булангуудад гар чийдэнгийнхээ гэрлийг тусгаж үзээд энд ямар ч алт эрдэнэс байхгүй гэдэгт баттай итгэж нүхнээс гарах гээд өөрийн эрхгүй зогтуссан. Тийм ээ, учир нь миний ардхан талд хэн нэгэн этгээд байгааг би мэдэрсэн юм. Намайг эргэж харж чадалгүй чичрэн зогсож байтал өнөөх ард байгаа этгээд “Би их өрөвдөлтэй байгаа биз” гэж сулхан хэлсэн. Би дууны өнгөнөөс нь эмэгтэй хүн байна гэдгийг ойлгосон ч тэглээ гээд яах ёстойгоо мэдэхгүй байлаа. Эргэж харалгүй урагш зугтъя гэхэд би булшны нүхэн дотор авсны модонд хөлөө шахан зогсчихсон байсан. Мэдээж хойшоо эргэе гэдэг бол төсөөлөхийн ч аргагүй байсан хэрэг.


Top
   
PostPosted: Oct.14.15 1:20 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Дараа нь би хойно байгаа этгээдийн санаа алдахыг маш сайн мэдэрсэн. Нүднээс минь нулимс тасралтгүй цувж, бие минь яаж бутраад уначихгүй тэсч байгаа юм бол доо гэмээр тэгтлээ ихээр салганан чичирч байснаа би маш сайн санажбайна. Яг тэр үед миний манарсан ухааны хаа нэгтээ өнөөх өчигдөр шөнийн булшны чулуун дээр хэвтээд ёолон гиншиж байсан эмэгтэй дүрслэгдсэн. Нүд минь харанхуйлах шиг болж хоёртахимаараа нахисхийжбилээ. Үнэхээраймшигтай. Ингээд эцэст нь би ямар ч сонголтгүйгээр аажимхан эргэж харсан. Гэтэл үнэхээр миний дөнгөж ард өчигдөр шөнийн уйлан гиншиж байсан эрэмдэг авгай тагийг нь сөхсөн авсан доторх цогцос руу нүд цавчилгүй ширтэн хэвтэж байсан. Миний хамаг бие зууран хөшчихөөд би юу ч хэлж чадаагүй. Гэтэл тэр эрэмдэг эмэгтэй яг л түрүүчийнх шигээ “Би их өрөвдөлтэй байгаа биз" гээд л үгээ давтсан. Мэдээж би түүний хэлснийг нь маш сайн сонссон ч урьдын адил юу ч дуугараагүй ээ. Тэгтэл эмэгтэй дахиад л “Би өрөвдөлтэй байгаа биз дээ. Намайг машин дайрчихаад зогсох ч үгүй тэр чигээрээ л яваад өгсөн... Хөөрхий минь, би үнэхээр өрөвдөлтэй... Миний гар хөл одоо байхгүй...” гэж хэлээд өнгөрсөн шөнийнх шигээ ёолон гиншиж, тэгсэнээ бүр хашхирч эхэлсэн. Би яаж ч чадахгүй салганан зогсож байснаа түүнийг яг надруу харах агшинд өөрийн эрхгүй хөл тээглэн цогцостой авс руу ар нуруугаараа унасан. Таррр... хийх чимээ гарч өнөөх эрэмдэг авгайн цогцосны хамаг яс хэмхрэх нь тэр. Тэгтэл “ааааа.... өвдөж байна” гэсэн эмэгтэй хүний хоолойгоо шахан бачимдсан дуу хавиар нэг хадаж өнөөх дөрвөн мөчгүй авгайн цусаар уйлсан нүд надруу хилэгнэн ширтэхийг би олж харсан. Тэгээд л миний ухаан балартсан.
Ухаангүй хэр удсаныг бүү мэд, намайг ухаан ороход нар тусчихсан байсан. Би урьд шөнийн авсных нь тагийг сөхсөн эрэмдэг авгайн цогцсон дээр ар нуруугаараа хэвтсээр байгаагаа олж мэдсэн. Тэгмэгцээ хурдхан шиг өндийж эргэн тойрноо хараад нэг их хүн амьтан харагдаагүйд баярлаж нүхнээс гараад өнөөх шавар тагз руугаа яаран явсан.

... Жаргал энэ хүртэл уншаад зогслоо. Түүнд цааш нь унших чадал байсангүй. Хамаг биеийг нь айдсын хар манан бүрхчихсэн хажуугийн өрөөний зурагтын дуу, гадаа давхихмашины чимээнээс хүртэл дав дув хийтэл цочих болжээ. Жаргал өөрийгөө чухам юу уншаад байгаагаа мэдэхгүй байгаа ч гэлээ ямартай ч энэ гар бичмэлийг цааш нь үргэлжпүүлэн уншиж дуусгана гэдгээ мэдэж байлаа. Энэ гар бичмэл магадгүй хэн нэгний ном,болгон бичихээр сэдсэн зохиолын хэсэг юм болов уу гэж бодсон ч Жаргал энэ бодолдоо ердөө ч итгэсэнгүй. Тэрээр “Яавч тийм байж таарахгүй, энэ хар дэвтэр үнэхээр хэн нэгэн алт хайсан этгээдийн оршуулгын газарт өнгөрүүлсэн шөнүүдийн тухай тэмдэглэл” гэж өөртөө хэлээд 00-ын өрөөнд орохоор өндийлөө. Тэгээд Жаргал өрөөнөөсөө гараахаасаа өмнө өнөөх хар дэвтрээ ажлынхаа цүнхэнд хийж нуув. Тэрээр бие засчихаад угаалгын өрөөнд орж гараа угаагаад буцаж өөрийнхөө өрөөнд ирлээ. Гэтэл түүний өрөөнд эгч нь ороод ирчихсэн зогсож байв. Жаргалд эгчийнх нь энэ үйлдэл таалагдсангүй.
-Жаргал минь, чи чинь юу болоод л өрөөнөөсөө ч гарахгүй бүгээд байна даа. Бие чинь зүгээр биз?
-Зүгээр ээ.
-Тэгээд л болоо юу?
-Юу тэгээд л болоо юу гэж?
-Чамд өөр ямар нэгэн ярих юм алга уу, хоол ч идэхгүй
юм.
-Зүгээр дээ эгч ээ, би хоол идэхгүй. Цатгалан байна, одоо ингэсгээд унтлаа. Өглөө эрт ажилтай, ер нь та ч гэсэн унт даа.
-Чи нэг л биш байна даа. Оршуулгын газраас ирснээсээ хойш нэг л өөр болчихоод байгааг чинь би анзаарч байгаа шүү.
-Хэ хэ, за эгчээ больж үз дээ. Би зүгээр л байна. Яахав аавыг жаахан дурсаад сэтгэл гэгэлзсэн биз. Энүүнд ингэтлээ санаа зовох хэрэггүй дээ.
Жаргал ингэж хэлж байж Энхмааг өрөөнөөсөө гаргаж чадлаа. Үнэндээ тэрээр эцгийнхээ тухай бодож гэгэлзсэн биш ердөө л өнөөх саяхан уншиж эхэлсэн хар дэвтрээс бүх юм улбаатай гэдгээ маш сайн мэдэж байв. Жаргал өрөөнөөсөөгарахдаа тэр дэвтрийг цүнхэндээ хийж нуусандаа одоо баярлаж байлаа. Учир нь, тэр дэвтрийг Энхмаа ил байхыг нь олоод үзчихсэн бол бөөн юм асууж шалгаагаад магадгүй муу ёрын юм муухай газраас авчирлаа гээд шуудхан л ураад хаячихаж мэдэх байсан. Ер нь л ямар нэгэн далдын гэмээр хүч энэ дэвтрийг Энхмаад үзүүлж огтхон ч болохгүй гэж ятгаад байх мэт.
Жаргал хар дэвтэр дээрх тэмдэглэл чухам хаана хүрээд дуусах бол гэдгийг бодохоос хурдхан шиг л уншмаар байв. Ийнхүү тэрээр өрөөнийхөө хаалгыг сайтар түгжиж аваад цүнхээ уудлан өнөөх хар дэвтрээ гаргаж ирлээ. Гэтэл энэ үед яагаад ч юм Жаргалын сэтгэл жигтэйхэн их айдаст автаж зүрхнийх нь цохилт түргэсээд ирэх нь тэр. Дэвтэр дээрхийг унших нь сонирхол татахуйц хэдий ч түүнээсээ дутуугүй их айдас төрүүлж байх нь тэр. Ер нь л энэ дэвтэр дээрхийг уншина гэдэг тийм ч амар зүйл биш бололтой.
Ийнхүү Жаргал баахан тээнэгэлзсэнээ дэвтрийг нээлгүй буцааж цүнх рүүгээ хийгээд орондоо орлоо. Гар утасныхаа цагийг хартал аль хэдийнэ шөнө болжээ. Эгч нь унтчихсан, гадаа гэрт гээд эргэн тойрон тэр аяараа чимээ аниргүй . Жаргалын сэтгэл тавгүйрхэн элдвийг бодон хөрвөөнө.
“Нээрээ оршуул гын газарт шөнө юу болдог юм бол оо. Үхэж үрэгдсэн биедээ хоргодсон элдэв сүнснүүд булшнаасаа холдож чадахгүй хажууд нь суусаар байдаг юм болов уу” гэхчилэн элдвийн л зүйлс Жаргалын толгойд эргэлдэх аж. Гэтэл гэнэт үүдний өрөөнд ямар нэгэн этгээдийн гэтэх мэт чимээ гарах нь тэр. Жаргал сортос хийлээ. Хэн нэгэн хүн өөр бусад хүмүүсийг сэрээчихгүйг хичээх мэт хивсэн дээгүүр зөөлхөн гишгэлж явах шиг Жаргалд санагджээ. Жаргалын хамаг бие хоромхон зуур хөлөрч орхилоо. Түүнд өнөөх түрүүний хар дэвтэрт бичсэнчлэн ямар нэгэн сүнс төсөөлөгдөх нь тэр. Тэрхүү аяархан гишгэлэх этгээд өөрийнх нь хэвтэж байгаа өрөө рүү улам бүр ойртож ирэхийг Жаргал сонсголоороо багцаалдав. Жаргал хөнжлөө сөхөн орноосоо өндийлөө. Тэгээд тэрээр түгжээтэй байгааөрөөнийхөө хаалга руу сэмхэн шиг дөхөж очив. Эгч нь 00-ын өрөө рүү бие засахаар явж байсан бол аль хэдийнэ унтраалга дарж, хаалга хяхтнах чимээ гаргах байсан билээ. Гэтэл тэгсэнгүй. Ердөө л яг Жаргалын өрөөнийх нь үүдэнд ирээд өнөөх чимээ гарахаа больчих нь тэр. Магадгүй хаалганы цаана байгаа этгээд яг л Жаргал шиг хаалганд чихээ наачихаад хөдлөхгүй байгаа юм болов уу гэмээр. Жаргал хэсэг хугацаанд амьсгаа даран чагнаж байтал хаалганы эсрэг талд хэн нэгэн хүний санаа алдах чимээ гарах нь тэр. Жаргал өөрийн эрхгүй бүгдхэнчимээ гарганхаалганаасхолдлоо. Тэгээд шалавхан шиг өрөөнийхөө гэрлийг асаав. Дараа нь нэг сайн гүнзгий амьсгаа аваад өрөөнийхөө хаалганы түгжээг мултлан хаалгаа цэлийтэл нээв. Хэн ч байсангүй. Жаргал зориуд хоолойгоо засан чимээ гарган алхаж угаалгын өрөөний гэрлийг асаан өрөөнүүдийн эргэн тойрныг шалгалаа. Ямар ч сэжигтэй зүйл алга. Гэтэл энэ үед том өрөөнөөс "Жаргал минь унтаач ээ, үүр цайж байна” гэх эгчийнх нь дуу сонсогдоход Жаргал сая тайвширч “Тэгье ээ” гэж хэлээд өрөөндөө оров.

.. .Өглөө болоход Жаргал олигтойхон унтсан ч юмгүй улаан нүдэлсэн хүн ажил дээрээ хоцросхийн очлоо. Өдрийн туршид ширээнийхээ ард үүрэглэж ажпаа хийлгүй цаг нөгцөөх түүнийг дарга нь ажилд ороод сар ч болоогүй байж зохисгүй үйлдэл гаргалаа хэмээн зэмлээд авав. Харин Жаргал даргынхаа үгийг нэг их тоосон шинжгүй өөдөөс нь гайхан харж байснаа юу ч хэлэлгүй ажлаасаа гарч одлоо. Тэрээр гэр лүүгээ зүглэн явсаар байрныхаа хажууханд байрладаг нэгэн кафед орж суув. Хамаг бие нь тавгүйрхэн өвдчихсөн юм шиг санагдана. Жаргал эхлээд халуун кофе ууж байснаа дараа нь зуун грамм архи авчрууллаа. Тэгээд түүнийгээ яг л цангасан хүн ус ууж байгаа юм шиг хөнтөрч орхив. Цээжин дээр нь бөглөрөөд байсан хар бараан юм алга болчих ч шиг. Гэхдээ л өнөөх өчидрийн уншиж эхэлсэн хар дэвтэр дээрх хэн нэгний тэмдэглэл, өрөө рүү нь гэтэж ирээд санаа алдсан үл мэдэгдэх этгээдийн тухай бодоптүүний санаанаас гарсангүй. Жаргал дахин зуун грамм архи уулаа. Дотор нь халж толгой нь манарах ч шиг болоод тамхи соржхөгжим сонсон баахан суув. Нэгл мэдэхэд гадаа харанхуй болсон байлаа. Жаргал цүнхээ уудлан өнөөх хар дэвтрээ гаргаж үглээ. Үрчийж хорчийгоод хар будаг нь нүүгглтсэн тэр дэвтэр “Намайг дэлгээд уншаач” гэх шиг.
Жаргал дэвтрийг нээх гэснээ больж буцааж хийгээд хурдхан шиг гэртээ оръё гэж шийджээ. Ингээд бага зэрэг халамцсан Жаргал үйлчлэгчтэй тооцоогоо хийгээд кафенаас гарлаа. Тэрээр орц руу орон шатаар дээшээ өгсөж байхдаа чухам цүнхэн дотроо ямар гээчийн муухай зүйл олоод хийчихэв ээ гэж гайхах хэдий ч түүнийгээ хаячихая гэж огтхон ч бодохгүй байв. Уг нь Жаргал дандаа л цахилгаан шатаар зургаан давхар луу өгсдөг боловч энэ удаад яагаад ч юм өөрөө ч анзааралгүйгээр явганаар дээшээ өгсчээ. Тэрээр өгссөөр дөрвөн давхар хавьцаа ирэхэд түүний дээхнэ талаас хэн нэгэн хүний жиггэйхэн уртаар санаа алдах чимээ сонсогдлоо. Жаргал энэ чимээнээс татвагас хийтлээ цочих нь тэр. “Ямар муу ёрын хог нь ингэж муухайгаар санаа алддаг байна аа” гэж бодсоор Жаргал хэн байгаагхарах гэж толгойгоо гэдийлгэн ажиглалаа. Хамгийн хачин нь тэр саяын чимээ гарсан газар хэн ч алга. Ер нь л орцонд Жаргалаас өөр хэн ч алга.
Гэнэт л Жаргалд ямар нэгэн муу ёрын совин татаад эхлэх нь тэр. Яг ар нуруунд нь үл таних эмэгтэй хүн ирж зогсчихоод түүнийг хаашаа л явна дагаж яваад байх шиг, эргэж харсан ч дагаж эргээд байх шиг санагдана. Ийнхүү Жаргалыг яг доороо хөшчихөөд байж байхад түрүүний уртаар санаа алдах чимээ дахиад л сонсогдлоо. Үүнийг сонссон Жаргалын уусан хамаг архи толгойноос нь гарах шиг болон ар нуруугаар нь хүйт оргиулж “Хэн бэ?" хэмээн түгшин асуусан боловч ямар ч хариу сонссонгүй. “Арай өнөөх өнгөрсөн шөнийн өрөөний хаалганы цаана тулж ирчихээд санаа алдаад байсан этгээд энэ биш байгаа” гэсэн бодол Жаргалын толгойд төрөхтэй зэрэгцэн тэрээр шатны гишгүүрүүдийг алгасан дээшээ хар хурдаараагүйлээ. Тэгтэл орцны хаа нэгтэйгээс муур гийнах нь сонсогдож Жаргалыг өөр дээрээ дуудах мэт аяглаж байв. Жаргал чихээ таглах шахам гүйсээр нэг л мэдэхэд гэртээ оржээ.
Энхмаа гарах хаалгатай хамгийн ойр байрладаг гал тогооныхоо өрөөнд өөртөө хоол таваглачихсан сууж байлаа.
-Чиний наад нүүр ам чинь яачихаа вэ?
-Яасан байна?
-Яах юу байдаг юм. Өөрөө толинд хар. Юмнаас зугтсан хүн шиг.
Жаргал эгчийнхээ энэ үгийг сонсоод хурдхан шиг угаалгын өрөөндөө орж толинд өөрийгөө харлаа. Нээрээ л нүд нь улаанаараа эргэлдчихсэн, нүүрээр нь хөлс дааварласан байгаагаа Жаргал олж хараад хурдхан шиг угаав. “Новш гэж, ер нь юу болоод байна аа” хэмээн Жаргал амандаа үглэн нүүрээ арчсаар гал тогооны өрөөнд орж ирлээ. Түүнийг хоолоо идэж байхад нь Энхмаа дахиад л “Бие чинь зүгээр биз” гэсэн өчигдрийнхөө асуултыг давтав.
-Зүгээр ээ.
-... Хм, зүгээр л гэх юм. Зүгээр биш байгаагчинь би мэдэж л байна.
-Эгч ээ, та яагаад ингээд байгаа юм бэ? Би зүгээр л байна ш дээ.
-Чамд л санаа зовсондоо биеийг чинь асууж байна. Юу нь болохгүй байна. Чи ер нь аавын газар дээр очоод л нэг л биш болчихоод байгаа шүү. Нэг л танихгүйн хүн шиг. Хоёулаа ер нь лам дээр очвол яасан юм бэ?
-За эгч минь, та больж үз. Би зүгээр өрөөндөө орох минь.
Жаргал ингэж хэлээд идэж байсан аягатай хоолоо дуусгалгүй тэр чигт нь орхиж өрөө рүүгээ явлаа.
“Эгч ер нь хэзээнээс ингэж ядаргаатай үглээд байдаг болчихов оо" гэж Жаргал бодсоноо өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжпээ. Ингээд Жаргал цүнхнээсээ өнөөх хар дэвтрээ гаргаж ирээд сандал дээр тухлан суув....4 дэх шөнө.
Шөнө болоход би дахиад л өнөөх хэдэн булшныхаа тийшээ очино гэхээс нэг л халгаж байлаа. Өчигдөр шөнийн ухсан булшинд байсан эрэмдэг авгайн цогцосны ихэнх яс нь хугарч сүйд болсон байх гэж би бодож байв. Үүнтэй зэрэгцэн өөрийнхөө биед хоргодсон өнөөх сүнс нь намайг занаад тэр хавьдаа эргэлдэж байвал яана ч гэх шиг бодол намайг нэлээд тавгүйтүүллээ. Гэвч нөгөө талаас өнөөх арвин их алт эрдэнэсийг тун удахгүй олох болно гэсэн итгэл үнэмшил намайг зоригжуулав. Ер нь л яарах хэрэгтэй гэж би өөртөө хүчлэн хэлээд магадгүй бусад хүмүүсээс өрсөхөөр хүрзээ үүрэн оршуулгын газрын гүн рүү алхсан. Алт... алт... алт. Алт бол жинхэнэ аз жаргал, эрх чөлөө. Түүний өмнө бурхан ч бай, чөтгөр ч бай аль нь хүчгүй шүү дээ.
Би явсаар нэг л мэдэхэд енөөх хэдэн булшнуудынхаа дунд зогсож байлаа. Тэгээд эргэлзэж тээнэгэлзсэн ч үгүй шуудхан л нүдэнд өртсөн нэгэн булшийг ухаж эхлэв. Энэ үед хамаг бие минь булран шархирч жоотуугаа өргөж дийлэхгүй тамирдаж байснаа сайн санаж байна. Гэтэл газрын хаанаас юм бүү мэд нэг хачин хар муур ухаж байгаа булшин дээр минь үсэрч ирээд л суучихсан. Тэгсэнээ надаас нүд салгалгүй ширтэж хамаг биеэ хураан ярзайж байлаа. Би муурыг яагаад надад саад болоод байгааг ойлгоогүй. Тэр муур үнэхээр жигшил төрмөөр тийм зэвүүн амьтан байсан. Новшийн муур над руу тасралтгүй ширтсээр байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй. Эцэст нь би тэсгэл алдарч “Зайл муу хөсрийн муур” гэж хөөгөөд хүрзээ далайтал өнөөх муур зугтах биш харин ч бүр хүүе гэхийн завдалгүй надруу үсрэн дайрсан. Тэгэхэд л би үхэх шахсан юм. Юу ч ойлгож амжаагүй байтал өнөөх хөсрийн хар муур миний хүзүүг самардаж бүр шүдээрээ тас хазах гэсэн бололтой амаа том гэгч нь ангайчихсан байлаа. Би ч сандран муурыг базан авч газар луу хар тэнхээгээрээ саван шидэхэд тэр новш огтхон ч гийнаагүй шүү. Тэгтэл өнөөх муур өндиймөгцөө дахиад л надруу дайрах нь тэр. Би арга буюу хажууд байсан хүрзээшүүрэн авч муурыг хамаг чадлаараа цохьсон. Тэгээд дараа нь түүнийг дахин босоод ирэх болов уу гэж болгоомжлон дээрээс нь хүрзээрээ балбасаар байлаа. Ингэсээр эцэст нь муур чухам хярамцаг болтлоо нүдүүлж байж сая үхэж хөдөлгөөнгүй болсон доо. Ёстой аймшигтай.
Харин дараа нь би тэр муурнаас хүзүүндээ шархтай үлдсэнээ мэдээд маш ихээр уур хүрсэн. Мэдээж хүзүүнд сорви үлдчихвэл юу нь таатай байх билээ.
Би муурны асуудлыг шийдчихээд алт хайх үндсэн ажилдаа орсон. Би зүгээр л улайрчихаад хамаг тэнхээгээрээ булшийг ухан сэндийлж гарлаа. Энэ бол ямар ч асуудалгүй муурнаас л болсон хэрэг. Өмнө нь муур алах нь байтуйгай өт хорхойг ч гишгэдэггүй байсан. Тэгтэл муур алсан, бүр алах алахдаа хүн харахын эцэсгүй болтол нь эрэмдэглээд хаячихсан. Би тэр үед чухам юу бодож байснаа дараа нь санаагүй. Ямартай ч урьд шөнүүдийн адилаар ямар ч алт эрдэнэсолдоогүй юм даг. Дараа нь би урам хугарсаар өнөөх муу шавар тагзруугаа шөнө дөлөөр зүглэсэн дээ. Тийшээ уруудан алхаж байхдаа би чухам л согтуу хүн шиг найган ганхаж байсан. Араас хэн нэгэн этгээд дагаад байгаа ч юм шиг санагдсан боловч би эргэж хараагүй. Ямар ч л байсан хурдхан шиг өнөөх муу шавар тагзандаа очих минь гэж бодож байлаа. Тэгэхэд миний ганц авралын ордон шавар тагз минь байсан юм. Тэгтэл миний өөдөөс хэн нэгэн дээлтэй залуухан эмэгтэй хүн дөхөн ирж байхыг би сарны гэрэлд маш сайн харсан. Энэ харанхуй шөнөөр энэ хавиар иймэрхүү хүүхэн явах учиргүй гэдэг нь тодорхой тул миний дотор харанхуйлах шиг л болж билээ. Би замаа буруулан хаашаа ч хамаагүй зугтмаар байсан ч цаг дээрээ тулахаар яаж ч чадаагүй. Зүгээр л явж байсан жимээрээ өнөөх өөдөөс улам бүр дөхсөөр байгаа хүүхнийг чиглэн алхаж байлаа. Удалгүй хүүхэн миний чанх өмнө ирж зогсоод надруу яг гөлрөн ширтчихээд өөр ямар ч хөдөлгөөн хийгээгүй. Сартай саруул шөнө байсан болохоор би тэр эмэгтэйн нүдийг нь хүртэл маш сайн хараад тас хар юм байна гэдгийг олж мэдсэн. Эргэн тойрон булшнууд цайвалзанхарагдаж хаа нэгтээ муур гийнаж байлаа. Би өөрийгөө яг доороо хөшиж орхисоноо мэдэрсэн. Өнөөх намайг ширтсээр байгаа дээлтэй эмэгтэй гараараа над руу зааснаа ямар нэгэн юм хэлэх шиг болсон. Би чухам юу гэснийг нь ойлгоогүй, ер нь ойлгох ч сөхөөгүй байсан болохоор дэмий л нүүрээрээ урсах хөлсөө алгаараа шударсан. Тэгтэл өнөөх эмэгтэй дахиад л ямар нэгэн юм шивнэн хэлсэн. Тэгэхэд л би түүнийг чухам юу гэснийг ойлгосон. Чухамдаа бол тэр надаас сүүдрийг минь гуйж байлаа. Ер нь гуйх биш нэхэж байсан гэхэд болно.
“Чамд сүүдэр байна, надад өгөөч” гэх нь тэр. Би палхийгээд л явчихсан. Тэгээд тэр хүүхний сүүдрийг харах гэж хайсан боловч түүнд минийх шиг тийм сүүдэр байгаагүй. Тиймээ, тэр дээлтэй эмэгтэйд сүүдэр байгаагүй. Би юу ч хэлж чадахгүй хөшин зогссоор байтал дээлтэй эмэгтэй надаас дахиад сүүдрийг минь нэхсэн. “Сүүдрээ өгөөч, надад сүүдэр байхгүй...”
Миний өмнө зогсож байсан тэр муу ёрын хүүхэн үүнийгээ надад хэчнээн удаа хэлсэнийг би одоо санахгүй байна. Ямартай ч би юу ч дуугарч чадахгүй мунгинан зогсож байтал өнөөх түрүүн миний араас дагаад байх шиг байсан этгээд ямар ч амьгүй зэвхий хоолойгоор инээсэн. Дараа нь түрүүний хярамцаг болж хоцорсон муур хүртэл миний хөл доор хэржигнэх шиг болсон. Би тэсээгүй ээ. Тэгээд шуудхан өмнөө зогсож байсан дээлтэй эмэгтэйн хажуугаар өнгөрөн хар хурдаараа доошоо гүйсэн. Би гүйгээд л байснаа санаж байна. Хэт их айснаасаа болоод ухаан минь балартчихсан байжээ. Нэг л мэдэхэд би өнөөх шавар тагзныхаа буланд цагариглан хэвтчихсэн байлаа.


Top
   
PostPosted: Oct.14.15 1:37 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
...5 дахь шөнө
Би энэ шөнө оршуулгын газар луу явна гэхээс яс хавтайх шиг л болж байсан. Өрөөнийхөө буланд шийрэгнээд л, хүрзээ гартаа атгаж үзээд л.
Уг нь алтыг олоход хэдхэн булшийг шалгахад болох байсан учраас өөрийгөө зоригжуулаад дахиад л явмаарбайлаа. Гадаа яг л өнгөрсөн шөнүүдийн нэгэн адилаар сар мэлтийтэл тусчихсан, эргэн тойрны юм бүхэн тодхон харагдсан гэрэлтэй шөнө байсан. Би гар хийцийн хуучивтар модон ширээн дээр лаа асаагаад юуг ч юм хүлээгээд л байлаа. Үнэхээр тун удалгүй хүссэн юм хүзүүгээр татав гэгчээр хэн нэгэн хаалга тогших нь тэр. Энэ шавар тагзанд ирсэнээс хойш нэг ч удаа ийм явдал тохиолдоогүй болохоор би маш ихээр сандарсан. Би биеэ хураан чих тавин чагнаж хэсэг хүлээсэн ч дахин чимээ гарсангүй. Би сонсондоо эргэлзэжэхэлтэл дахиад л зөөлхөнөөр хаалга тогших чимээ гарсан. Би хаалга руугаа дөхөн хоёр алхаснаа буцаад л суучихсан. Тэгтэл дахиад л “Тог... тог...” хийх чимээ.
Би гартаа хүрзээ тас атгаад өрөөнийхөө буланд шигдэн суулаа. Дараа нь, магадгүй доор байдаг айлуудаас хзн нэгэн хүн ирж хаалга тогшиж байж болох юм гэж бодсон. Тэгээд л тэр бодолдоо итгэх гэж, өөрийгөө тайвшруулах гэж хичээн гүнзгий амьсгаа авч байтал түгжээтэй байгаа хаалганы маань цоож өөрөө тайлагдаж хаалга алгуурханаар нээгдэж эхэллээ. Хаалганы нугас хяхтнан дуугарсаар хаалга бүрэн нээгдэж дуусахад би “Тэнд чухам хэн зогсож байгаа бол” хэмээн түгшин бодсоор хартал юу ч үзэгдээгүй. Тиймээ, ердөө л хэн ч байгаагүй.
Нээлттэй хаалгаар бүтэн сар мэлтийн харагдах бегөөд салхи сэвэлзэн орж ирээд асаалттай байсан лааг унтрааж орхисон. Би салгалан босч гуйван очсоор хаалгаа хааснаа санаж байна. Замган түгжээгээрээ хаалгаа дахин түгжээд наана нь сандал тавьж бас шуудайтай хүрз жоотуугаа ч гэсэн хаалга түшүүлэн тавьсан. Тэгээд дахин хаалга тогших, магадгүй дахин түгжээ нь мултарч хаалга өөрөө нээгдэхийг хүлээн баахан зогссон.
Би лаа нь унтарсан харанхуй өрөөндөө чичрэн зогссоор нэлээд хугацааг өнгөрөөлөө. Тэгтэл түрүүчийнх шиг хаалга тогших чимээ дахин гарсангүй. Би жаахан тайвшраад саяхан тохойлдон сууж байсан өнөөх модон ширээ рүүгээ дөхлөө.Дараа нь халааснаасаа шүдэнз гарган зураад унтарсан лаагаа асааж шавар оромжоо муухан гэрэлтүүлэв. Тэгээд ширээнийхээ хажууд хуучин модон сандал дээр чихартал нь суулаа. Тэгтэл миний сууж байгаа ширээний яг эсрэг талын сандал дээр нэгэн үл таних эмэгтэй хүн сууж байгааг би лааны гэрэлд тодхон харж амжив. Үүнээс болоод чухам л зүрх амаараа гарах шиг болох нь тэр. “Хэн бэ?” гэж асуух гэсэн боловч би дуугарч ч чадаагүй. Дэмий л бүлтгэнэн ширтэж хэн нэгэн хүн ирээд намайг аврах болов уу хэмээн горьдож тархи толгой минь ёстой л нэг самуурч байсан. Энэ үед ширээний нөгөө талд сууж байгаа өнөөх үл таних эмэгтэй над руу харалгүй яг доошоо шал ширтээд л ямар ч хөдөлгөөнгүй суусаар байлаа. Хэдэн минут өнгөрсөний дараа би жаахан тайвширсан боловч айдсаасаа салж чадахгүй л байв. Өнөөх танихгүй эмэгтэй хөдөлгөөнгүй суусаар байсан бөгөөд би дэмий л аяарханаар хоолойгоо засаж чимээ гаргалаа. Хүүхэн хөдөлсөн ч үгүй, ядаж ямар нэгэн чимээ ч гаргасангүй. Бүр түүнд амьсгалж байгаа ч шинж алга. Тэгэхээр нь би урьдынхаасаа арай илүү чангаар хоолойгоо засан чимээ өглөө. Тэгтэл эмэгтэй надруу ал гуурханаар хүзүүгээ эргүүлэн харсанаа “Чи алтаа олсон уу?” гэж асуусан. Би палхийгээд л явчихсан. Хүүхний задгай тавьсан ширэлдсэн урт хар үс нь шалан дээр хүртэл хөглөрсөн байх бөгөөд нь нүүр ам нь тэр аяараа цэлдэн хөх өнгөтэй хоёр нүднийх нь доохно хэсэг улаан хүрэн өнгөөр халтартсан байдалтай харагдсан. Түүний хөдөлгөөн нь цаанаа л нэг хөшингө, дуу хоолой нь хөндий зэвхий сонсогдож байсан. Бас “Чи алтаа олсон уу?” гэж яаж мэдэж асуугаад байна вэ? гэсэн асуулт намайг нэгмөсөн хямраачихсан.
Гадаа салхи улин хүүгэж байхад манай оромжинд ямар ч чимээ байхгүй бүх юм амьгүй хоосон мэт байлаа. Би асар их зориг гарган байж “Чи намайг алт хайж байгааг яаж мэдэв?” гэж асуусан. Тэгтэл өнөөх хүүхэн доошоо харсан чигтээ суусаар байснаа гэнэт л учир зүггүй инээж эхэлсэн. Тэр инээгээд л байсан. Түүний бие инээснээсээ болоод чичирхийлэн хөдөлж байсан гээч. Би нэг л мэдэхэд өрөөнийхөө буланд шигдчихээдөөрийн мэдэлгүй уйлж байлаа. Тэр хараал, муу юм бүхэн бүрдсэн цаг мөч хэр удаан үргэлжилсэнийг би хэлж мэдэхгүй юм. Ямартай ч би сүүлдээ тэсгэл алдран шавар тагзнаасаанаа гараад өнөөх ухаж байсан булшнуудынхаа зүг гүйж байсан. Тэнд, тиймээ яг тэр миний булш ухаж байгаа оршуулгын газрын хавьцаа би өөрийнхөө маш сайн таньдаг хүнийг олж харсан. Тэгээд л дуусаа, би нэг л мэдэхэд булшнуудын дунд хэвтэж байгаагаа мэдэрсэн.
Одоо би энэ оршуулгын газар дахиад ганц шөнийг ч өнгөрөөж чадахгүйгээ мэдэж байна, гүйцээ.
...Жаргал энэ хүртэл уншаад зогсов. Угаасаа хар дэвтэр энэ хүрээд цаашаа уншихын аргагүй болжээ. Хэн нэгэн галзуу солиотой хүн хаа хамаагүй эрээччихсэн гэлтэй ямар ч эмх цэгцгүй эрээвэр хураавар үг үсэг, сараачсан зурааснууд, булшны чулуу, арзайж атийсан хүн чөтгөр хоёрын алин болох нь үл мэдэгдэх зураг сэлтээр үлдсэн хуудсууд дүүрчээ. Зарим нэгэн хуудсууд энд тэндээсээ урагдаж тасараад ор мөргүй алга болсон нь ч ойлгомжтой харагдаж байлаа. Жаргалын урам нь хугарах шигболжхуудсуудыгэргүүлсээрл байв. Түүнийтолгойд “Энэ хүн тэгээд өнөөх хайж байсан алтаа олоогүй юм байх даа” гэсэн бодол эргэлдэж өөрийн эрхгүй цухалдаж байлаа.
.. .Жаргал хар дэвтрийг хогийн сав руугаа зүглүүлэн шидэж орхиод толгойгоо салаавчлан орон дээр дээшээ харан хэвтэж байв. Гадаах хөл хөдөлгөөн татарч хэдийнэ шөнө болжээ. Зурагтын дуу сонсогдохоо больсон болохоор Жаргал эгчийгээ аль эрт унтсан гэдгийг нь мэдэж байв. Хэрвээ эгч нь унтаагүй бол зурагт нь заавал асаалттай байна гэдгийг Жаргал мэддэг бөгөөд тэрээр залгаа байрлалтай энэ өрөөнөөсөө л зурагтын мэдээг сонсоод үзэхгүйгээр ойлгочихдог билээ. Дандаа л зурагтын дуунаас болоод унтаж чадахгүй хөрвөөдөг байсан Жаргал энэ удаад зурагтын тэр яршигтай чимээг өөрөө ч мэдэлгүй үгүйлж байлаа. Нэг л нам гүм бөгөөд цаанаа л нэгёозгүй хүйтэн дүнсгэр орчин Жаргалыг тойрон хүрээлж ямар нэгэн таагүй зүйл болохыг сануулаад байх шиг. Жаргалын нойр хулжжээ.
“Хэрвээ хар дэвтэр дээр тэмдэглэл хийсэн хүн алтаа олж чадалгүй галзуурсан бол одоо ганц хоёрхон булш ухахад л алтыг олно” гэсэн бодол Жаргалын толгойд эргэлдэнэ. Ямар нэгэн далдын хар муу энерги, эдийн шунал түүнийг хар дэвтэр дээр тэмдэглэл бичсэн хүний хийж амжаагүйг гүйцээхийг ятгах мэт.
Ийнхүү Жаргал чимээ аниргүйн дунд элдвийг бодон хэвтэж байтал хажуугийн том өрөөнд ганцаараа унтаж байгаа Энхмаа ямар нэгэн зүйл ярих мэт боллоо. Жаргал палхийх шиг болоод сонссондооэргэлзэнчихтавинанхаарлаатөвлөрүүлэв. Үнэхээр эгч нь хэн нэгэнтэй ямар нэгэн юм яриад байх нь тэр. Жаргал гайхсанаа эгчийгээ том өрөөндөө ганцаараа хонож байгааг санаад түүнийгхэн нэгэнтэй ярилцах биш зүгээр зүүдэлжбайна гэж таамаглав. Тэгээд Жаргал бүр хананд чихээ наан чагналаа. Гэтэл эгч нь “Тэр ирж байна... Тэр ирж байна...” хэмээн амьсгаадан ярих нь тодоос тод сонсогдох нь тэр. Жаргалын нүдний өмнө түрүүний уншиж байсан хар дэвтэр дээрх цэлдэн хөх царайтай хачин хүүхэн төсөөлөгдөөд явчихав. Жаргал орноосоо бушуухан өндийлөө. Тэгээд өрөөнийхөө унтраалгыг дарж гэрэл асаах гэсэн боловч цахилгаан тасарсан бололтой гэрэл ассангүй. Тэгмэгц нь тэрээр цонхны тавцан дээрх лааг авч асаагуураар асаагаад жижиг ширээн дээрээ тавьлаа.
“Эгч ээ, та зүүдлээд байна уу?” хэмээн Жаргал тод дуугаар ханандаа наалдаж байгаад асуув.
...Таг чиг. Эгч нь түүний асуултанд хариулсангүй. Эсвэл магадгүй унтаад бүр сонсоогүй ч байж мэднэ. Жаргал дахиад л асуултаадавтлаа. Баслтагчиг.Жаргал эгчийгээдахиад зүүдлэх болов уу гэж бодоод хананд чихээ наан чагнасан хэдий ч энэ удаад юу ч сонсогдсонгүй. Жаргал өөрийгөө “Магадагүй хий юм сонсоо биз” хэмээн бодоод тайван амрахаар орон дээрээ буцаж хэвтлээ. Гэтэл гэнэт гэрийнх нь хаалгыг тогших чимээсонсогдох нь тэр. Жаргал дахиад л өөрийгөө хий юм сонспоо гэж бодоод тайван байдлаа алдахгүйг хичээн чимээ чагнан хэвтсээр байв. Хаалга тогших чимээ дахиад л түрүүчийнхээ хэмнэлээр сонсогдлоо. Жаргал өөрийн эрхгүй жихүүцээд ирэв. Түүнд нэг л адын муу муухай зүйл төсөөлөгдөн сандарч эхэллээ. Хаалга тогшиж байгаа энэ ёрын этгээд хурдхан шиг тонилоод өгөөсэй хэмээн Жаргал эрхгүй хүсэх хэдий ч харамсалтай нь түүний хүсэл биелсэнгүй дахиад л тог... тог... хийсэн хаалга тогших чимээ тодхон сонсогдох нь тэр ээ. Хар дэвтрийн эзний өнөөх оромжных нь хаалгыг шөнө дунд хүн тогшиход яг л ингэж сонсогдож байсан байх даа гэсэн бодол Жаргал ын тол гойд төрж тэрээр улам бүр бачимдаад ирэв. Удалгүй Жаргал толгойдоо эргэлдэж байгаа муу муухай төсөөллүүдээсээ өөрийгөө хүчээр ангижруулах гэж тэмцэж эхэллээ.
Тэгээд “Магадгүй үеэл дүү, эсвэл эгчийн найз нь бас л нөхөтрөө зодуулчихаад нус нулимс болоод ирж байгаа хэрэг. Тэгээд цахилгаан тасарсан болохоор хонх даралгүй хаалга тогшиж байгаа ч юм билүү” хэмээн өөртэйгөө ярилцсаар Жаргал орноосоо өндийв. Тэрээр лааны бүдэг гэрэлд гэрт өмсдөг бэлтгэлийн өмдөө арайхийн хайж олоод дээгүүрээ нүцгэн чигтээ гартаа лаагаа атгасаар үүд рүү зүглэжээ. Жаргал алхсаар хаалганыхаа өмнө тулж ирмэгцээ гэнэт зогтуслаа. Энэ хооронд яагаад дахин хаалга тогшсонгүй вэ гэсэн бодол Жаргалыг ийнхүү зогсоход хүргэжээ. Түрүүн өөрийгөө хий юм сонсож байж магад гэж санаад босолгүй хэвтэж байхад дахин дахин тогшиж байсан хэрнээ очиж онгойл гох гээд ирэхэд мэдсэн юм шиг тогшихоо больчихно гэдэг нэг л сэжигтэй санагдаад явчих нь тэр. Жаргал хаалганы өмнө зогссоор дахин тогшихыг хүлээж байлаа. Гадаа ч тэр, гэрт ч тэр ямар ч амьд хүн байхгүй байна уу даа гэмээр чимээ аниргүй. Гэвч Жаргал хаалга тогших мэтийн ямар нэгэн чимээ хүлээсээр.
Ингээд ийм байдалтайгаар нэлээд хугацаа өнгөрсөний эцэст Жаргал бүхнийг мартаж орхиод буцаж эргэтэл түүний араас хаалга тогших чимээ яг түрүүчийнхээ хэмнэлээрдуулдлаа. Жаргал татвагас хийлгэн цочсоноо лаагаа атгасаар үүд рүүгээ эргэн харав. Түүний зүрхний цохилт түргэсч аль хэдийнэ тайван байдлаа алджээ. Тэрээр нүүрээрээ урсах хөлсөө ч арчилгүй гөлрөн зогсож байснаа хаалгандаа тулж очоод “Хэн бэ?” гэж шивнэх төдий аяархан дуугаар асуужээ. Жаргалын асуултанд хэн ч хариулсангүй. Тэрээр асуултаа дахин давтан тавиад хариу хүлээсэн боловч бас л таг чиг. Ингээд эцэст нь Жаргал хаалганыхаа түгжээг тайлан лаагаа урдаа барьсаар хаалгаа алгуурхан нээлээ. Цахилгаан тасарсан болохоор орц тэр аяараа тас харанхуй.
Лааны гэрэл хэдий бүдэгхэн ч гэлээ үүдэнд хэн ч байхгүй байгааг харж болохоор ажээ. Дөнгөж саяхан хаалгыг нь тогшиж байсан хэрнээ одоо хэн ч байхгүй байгаад гайхан цочирдсон Жаргал хэсэг хугацаанд алмайран зогсож байснаа “Энд хэн байна?” хэмээн намуухан дуугаар асуулаа. Энэ удаад ч гэсэн Жаргалын асуултанд хэн ч хариулсангүй. Гагцхүү шатны хавьцаа ямар нэгэн юм байгаа мэт хөдлөөд байх шиг. Жаргал урьдынхаасаа арай чанга дуугаар “Тэнд хэн байна?” хэмээн асуулаа. Ингээд ямар нэгэн хариу дуу чимээ, үйл хөдлөл сонсоогүй болохоор Жаргал шатны тэр хэсгийг өөрөө очиж шалгаж үзэхээр шийдэв. Түүний гартаа атгасан лаа нь чичирхийлэн хөдөлж гэрэл нь нэг тодорч нэг бүдгэрч байлаа. Жаргал хэдийгээр айн сандарч байсан ч тэнд чухам ямар гээчийн этгээд байгааг харахгүйгээр буцаж орох нь утгагүй мэт санагдаж байв. Ингээд тэрээр алгуурханаар урагшилсаар шатны хавьцаа хүрээд лаагаа ийш тийш нь тусгаж хэн нэгнийг олж харахыг хичээлээ. Гэтэл гэнэт л хэн нэгэн эмэгтэй хүн “Надад сүүдрээ өгөөч” хэмээн хажуухан талаас нь хэлэх сонсогдов. Тэгмэгц нь Жаргал тэр зүг рүү харсан ч үгүй ум хумгүй буцаж эргэн гэр лүүгээ харайж ороод хаалгаа бүх цоожоор нь түгжлээ. Жаргалын зүрх маш хурдтайгаар цохилон түгшиж, айх, гайхах нь зэрэгцэн байснаа хаалганыхаа түгжээг дахин дахин шалгасны эцэст өрөө рүүгээ гүйх шахам явж оров. Жаргал лаагаа атгасан чигтээ өрөөнийхөө хаалгыгч гэсэн хаажзамган түгжээгээрээ түгжээд ор луугаа эргэснээ өөрийн эрхгүй гартаа атгасан лаагаа алдан огло үсрэн цочлоо. Учир нь, түүний саяхан хэвтэж байсан орон дээр хэн нэгэн эмэгтэй хүн буруу харан хэвтэж байх нь тэр. Тэр эмэггэй санаанд оромгүй урт үстэй юм. Жаргал нүдэндээ итгэсэнгүй. Тэрээр өрөөнийхөө хаалганд нуруугаараа налан зогсож яахаа мэдэхгүй чичирч байлаа. Гартаа барьж явсан лаагаа газар унагасан болохоор өрөөнд ямар ч гэрэлгүй тас харанхуй болжээ. Орон дээр хэн хэвтэж байна вэ гэсэн бодол Жаргалын толгойд эргэлдэж хамаг бие нь зууран базагдах шиг.
Эгч юм болов уу, үгүй ээ эгч богинохон үстэй. Эсвэл магадгүй би хий юм харсан ч юм билүү хэмээн Жаргал өөртөө зориулан аяархан шивнээд газар унагасан лаагаа тэмтчин оллоо. Түүний гар салганан чичирхийлж үргэлжлүүлэн тэмтчисээр байж арахийн ширээн дээрээсээ асаагуур олж лаагаа асаав. Тэгмэгцээ Жаргал өөрийгөө хий юм харсанаа батлах гэсэндээ ч тэр үү, эсвэл өөрийг нь хүрээлж байгаа айдастайгаа тэмцэх гэсэндээ ч тэр үү шууд л ор луу лааныхаа гэрлийг тусган харлаа. Гэтэл өнөөх саяхан хэвтэж байсан эмэгтэй хүн алга болох биш харин ч бүр яг өөр лүү нь чиглээд босоод суучихсан байх нь тэр. Жаргал юу хэлэх, яах ёстойгоо мэдэхгүй чичрэн зогсож байснаа хойшоо хоёр алхам ухарлаа. Орон дээр нь суучихсан байгаа эмэгтэй хар хувцастай бөгөөд ширэлдэж ургасан урт үсээ нүүрнийхээ урдуур унжуулчихсан байдалтай харагдаж байв. Энэхүү ширэлдсэн урт үсний цаана ямар царай байгааг харах боломжгүй аж. Жаргал өөрийнх нь амьсгаа давхцан хамаг хяналтаа алдаж байгаагаа мэдэрч байв. Тэрээр ямар нэгэн үг хэлэх гэсэн бололтой ам ангалзсан боловч ямар ч авиа гаргаж чадсангүй. Харин яагаад ч юм гараа урагш нь сунгаж үл таних эмэгтэйн нүүрээ бүрхчихээд байгаа үсийг нь хажуу тийш нь яран харлаа. Жаргалын нүдийг харанхуй айдсын нулимс бүрхэж цус нь хатаж эргэлдэхээ болих мэт болов. Уг нь Жаргал тэр ширэлдсэн их үсний цаана ямар нэгэн эрэмдэг ч хамаагүй нүүр байгааг харах гэсэн боловч тэндямар ч нүд, ам, хамар алга. Энэ бол ердөө л нүүрний эсрэгтал, дагз байжээ. (ТОЛГОЙ НЬ БУРУУ ХАРЧИХАЖ)
...Жаргал нэг л мэдэхэд өрөөнөөсөө зугтан гараад Энхмаагийн унтаж байгаа орны хажууд ирчихсэн сууж байлаа.
-Эгч ээ, сэрээрэй. Гэрт өөр хүн байна. Та сэр л дээ.
-Юу гэнэ ээ. Муур уу?
-Үгүй ээ, юуны чинь муур. Миний өрөөнд нэг аймшгийн хүүхэн сууж байна. Одоо яадаг билээ.
-Муур биш бол юун сүртэй юм. Хий юм харсан юм уу хаашаа юм.
-Эгч ээ, та чинь нойрмоглоод байгаа юм уу? Хурдхан өндий л дөө.
Жаргал эгчийгээ сэгсчих шахам байж орноос нь өндийлгөлөө.
-Жаргал минь чи юу хараав?
-Эмэгтэй хүн, миний өрөөнд, миний орон дээр сууж байна. Буруу хараад бишээ, ердөө л толгой нь буруу хараад суучихаж. Бурхан минь гэжтэр хүн биш ч байж мэднэ. Хоёулаа энэ байрнаас явъя.
-Чи чинь одоо юу яриад байгаа юм бэ? Апив хамт очиж үзье.
-Ээ, больё. Би айж байна.
-Иш чааваас гэж чи юундаа сандраад байгаа юм бэ? За яахав наанаа байж бай. Би очиж үзчихээд ирье.
-Эгч ээ, хэрэггүй.
-Битгий дэмийр. Ер нь ингэх байсан юм бол яах гэж намайг сэрээсэн юм бэ?
-Миний өрөөнд амьд үхсэн нь мэдэгдэхгүй хачин хүүхэн байна. Та намайг ойлгохгүй байна уу? Та айхгүй байна гэж үү?
Энхмаа Жаргалын хэлсэнийг сонссонгүй юу, ямартай ч хариуд нь ямар ч үг хэлэлгүй гар утасныхаа чийдэнг асаагаад Жаргалын өрөө рүү зүглэлээ. Жаргал ч түүний хойноос дагав. Жаргалын өрөөний хаалга нээлттэй байх нь тэр. Жаргалын шүднь хоорондоо харшин тачигнан дуугарч бөндөгнөтөл чичирч байв. Харин эгч нь ямар ч түүртэх юмгүй хаалганых нь өмнө нэг зогссоноо шуудхан яваад орчихлоо.
-За тэр харж байна уу, хэн ч л алга байна шүү дээ. Чи зүүдэлсэн биз.
-Үгүй ээ, эгч ээ. Энэ зүүд биш. Бүр дөнгөж саяхан яг энэ орон дээр сууж байсан юм чинь.
-Тэгвэл тэр хүн чинь одоо хааччихав аа. Тэгээд ч ер нь яаж орж ирсэн юм.
-Мэдэхгүй ээ. Ямар ч байсан гэрийн хаалга тогшоод байсан. Тэгээд намайг онгойлготол хэн ч байгаагүй. Дараа нь намайг буцаад ороод иртэл миний орон дээр тэр хүүхэн хэвтэж байсан шүү. Энэ бол үнэн, би худлаа яриагүй шүү эгч ээ.
Жаргалыг ингэж хэлэхэд Энхмаа үл мэдэг хоолойгоо зассанаа дараа нь жигтэйхэн уртаар санаа алдаад өрөөнөөс гарч одов. Жаргалын сэтгэл тайвширсангүй. Цээжин дотор нь халуу шатах мэт төөнөж, хөлс нь тасралтгүй цувсаар байлаа.
-Эгч ээ...
Жаргалын үгэнд Энхмаа ямар ч хариу хэлсэнгүй. Жаргал дахиад л эгч ээ хэмээн дуудсан боловч Энхмаа энэ удаад ч гэсэн юу ч дуугаралгүй явсаар өөрийнхөө өрөө рүү оржээ. Жаргал тэсгэлгүй эгчийнхээ хойноос явж орлоо. Эгч нь аль хэдийнэ хөнжилдөө шургаад амжсан байв.
-Эгч ээ, та ингээд л унтчихаж чадаж байгаа юм уу?
-Эгч ээ?
-Унтахгүй тэгээд яах болж байна аа. Чи юун сүртэй юм бэ? Хар дарж зүүдэлсэнээ бодит юм шиг санах юм.
-Эгч минь миний саяын танд ярьсан бол зүүд биш.
-За за, тэгсэн ч гэсэн одоо унт аа, за юу. Өглөө ярилцъя.
-Бурхан минь гэж та яаж ийм тайван байж чадаж байна аа. Эгч ээ, миний зүрх зогсчихоо шахлаа.
Энхмаа түүнтэй дахин нэг ч үг сольсонгүй. ЖаргалЭнхмаагийн унтаж байгаа орон дээр лаагаа гартаа атган суусаар байв. Эгч нь юу ч болоогүй юм шиг буруу харж хэвтээд таг чиг болжээ. Жаргал эгчтэйгээ дахин яриа үүсгэх гэсэн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Жаргалын гарт байгаа лаа нь хэзээ мөдгүй дуусах дөхөж бэйлаа. Тэрээр өөрийнхөө өрөөнд буцаж орно гэхээс зүрх алдаж ямартай ч эгчийгээ бараадсаар өглөө болгохоор шийджээ. Тэрээр сууж байхдаа элдвийн чимээ чагнан ийш тийшээ мэлрэн ширтсээр байв. Тэгсэнээ жигтэйхэн их зориг гарган байж босч очоод өрөөний унтраалгыг дарж үзэх хэдий ч цахилгаан тасарсан хэвээрээ л байх ажээ. Жаргал эгчийнхээ урдуур зэрэгцэн хэвтээд өөрийгөө тайвшруулахыг хичээж байсан ч түүний айж түгшсэн сэтгэл амарсангүй давчидсаар өглөөтэй золгожээ.
-Хүүш, Жаргал аа. Алив босооч. Яагаад энд унтчихаа вэ? Өөрийнхөө орон дээр унтахгүй.
Жаргал эгчийнхээ хэлсэн энэ үгэнд цочин өндийлөө.
-Чи чинь, яахаараа ингэтлээ унтчихдаг байна аа. Ажпаасаа хоцорчихсон байна ш дээ.
-Би өнөөдөр явахгүй ээ.
-Яаж байгаа юм?
-Зүгээр л, бие жаахан муу байна.
-Өчигдрийнхөө зүүднээс болоо юу?
-Бурхан минь гэж, эгч ээ би танд хэд хэлэх ёстой юм бэ? Тэр чинь зүүд биш бодит явдал мэдэв үү.
Жаргалыг ийнхүү тэсгэл алдан хашхирахад Энхмаа татвагас хийлгэн цочиж ямар ч хариу хэлэлгүй гараа элгэндээ зөрүүлэн зогсож байснаа гал тогооны өрөө рүү явж одлоо. Яг үнэндээ Энхмаагийн нүдэнд нууцлаг гэмээр далд айдас хуралдсан байсныг Жаргал анзаарсан ч үүндээ төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Жаргал цагхарахад аль хэдийнэ өглөөний 9 цаг болж байв. Ажпаасаа нэгэнт хоцорсон ер нь ч тэгээд тархи толгой нь ангалзан өвдөж байгаа тэрээр өнөөдөр ажил руугаа очихгүй байхаар шийджээ. Ер нь ч өчигдөр захирлаа үл тоомсорлоод хаяад гараад ирсэн юм чинь тийшээ дахин очихын ч хэрэггүй биз.


Top
   
PostPosted: Oct.14.15 4:36 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Өнгөрсөн шөнийн юм бүхэн бодитой байсан гэсэн бодол Жаргалын толгойд эргэлдэж өөрийг нь ойлгохгүй эсвэл бүр оГТХОН ч тоомсорлохгүй байгаа эгчдээ уур нь хүрч дэмий цухалдах аж. Жаргал эгчийнхээ орон дээр толгойгоо барин дээш харан хэвтсээр.
Өглөө болгон л цайгаа уу, хоол ид хэмээн дууддаг эгч нь яагаад ч юм энэ удаад таг чиг. Жаргалыг дуудах нь битгий хэл бүр аяга тавагны харших, цоргоноос ус гоожих чимээ ч сонсогдсонгүй. Галын өрөөнд эгч нь орсон гэх ямар ч шинж тэмдэг байхгүй чухам л үхчихсэн юм уу гэж бодмоор ажээ. Яг л Хэдэн сарын өмнө нь Энхмааг “Долоо хоногийн томилолтын ажилтай” гээд явахад гал тогооны өрөөнөөс ямар ч чимээ гарахгүй нэг иймэрхүү болж билээ.
Ийнхүү Жаргал эгчийгээ огтхон ч чимээ гаргахгүй байгаад жаахан эмзэглэв бололтой өндийж хоолойгоо зассанаа “Эгч Ээ ” хэмээн аргадангуй дуугаар дуудав. “Намайгтүрүүн жаахан ширүүн дуугарчихсан чинь гомдчихлоо доо" хэмээн бодсоор Жаргал галын өрөө рүү зүглэлээ. Гэтэл гэнэт хаалганы түгжээ мултрах чимээ гарсанаа төд удалгүй хаалга тасхийн хаагдах Нь тэр ээ. Жаргал эгчийгээ гараад явчихлаа гэж санан хурдхан шиг галынхаа өрөөнд очиход үнэхээр Энхмаа явчихсан өрөөнд хэН ч байсангүй. Жаргал эгчийнхээ хойноос нэг ухасхийх гэснээ больж галын өрөөний сандал дээр толгойгоо салаавчлан бегтийн суулаа.Түүний санаанд өчигдөр шөнийн хаалга тогшсон чимээ бас тэр орон дээр нь сууж байсан хүн, өнөөх сүүдэр нэхдэг үл мэдэх этгээд гээд олон асуулт толгойд нь эргэлдэж байв. Бас энэ бүхний хажуугаар тэрээр эгчийгээ өнгөрсөн шөнө юу ч болоогүй юм шиг хачин тайван байснаа ямар ч үг хэлэлгүй гараад явчихсанд нь гайхаж байлаа. Жаргалын хувьд эгч нь урьд өмнийн дасал болсон халамжит хүн нь биш болсон шиг байх аж. Тэрээр юу ч идэж уусангүй суусаар нэг л мэдэхэд үд дунд болгожээ.Энхмаа өглөө гараад явсан тэр чигтээ эргэж ирсэнгүй. Жаргалын утас нь ч дуугарсангүй. Энэ хугацаанд түүний эргэн тойронд болж буй юм бүхэн араасаа айдас дагуулж хамаг амьдрал нь өөрчлөгдсөн мэт бодогдоод сэтгэл нь маш ихээр тавгүйрхжээ. Жаргал гал тогооны өрөөний сандал дээр сууж ширээ дэрлэсээр байснаа сая ухаан орсон мэт годосхийн өндийлөө. Тэгмэгцээ тэрээр өчигдөр шөнөөс хойш ороогүй байгаа өөрийнхөө жижиг өрөөнд явж оров. Өрөө нь өчигдөр ямар байсан яг л тэр янзаараа ямар ч гадны хүн орж ирсэн гэх ул мөр алга. Жаргал хөнжил нь хөглөрсөн ороо ч хураалгүй өрөөнийхөө буланд байдаг хогийн саваа онгичсоор өчигдөр тийш нь шидэж орхисон хар дэвтрийг гаргаж авлаа.
Энэ гайтай дэвтрийг хүүрийн газраас олж ирсэнээс хойш л учир нь үл олдох үйл явдлууд эргэн тойронд нь болж байгааг Жаргал мэдэж байв. Жаргал дэвтрийг хэсэг хугацаанд гөлрөн ширтэж байснаа эхнийх нь хуудсыг нээлээ. Энэ дэвтэрт тэмдэглэгдсэнүйлявдлуудоршуулгынгазрынальхэсэгтболсон бол гэсэн асуулт Жаргал ын сонирхл ыг бүхнээс ил үү татаж байв. Дэвтэр дээрхээс үзвэл хүний цогцос хийдэг авсыг дүүргэхүйц хэмжээтэй алт, үнэт эрднэсүүд булшлагдсан бөгөөд түүнийг олж авах боломж өөрт нь байгаа мэт ажээ. Дэвтэр дээрхийг унших тусам тэнд булшлагдсан эд баялгийг олох юмсан гэсэн Жаргалын хүсэл шатах мэт оволзох нь тэр. Ийнхүү Жаргал дэвтэр дээрхийг эхнээс нь аваад дуустал нь хэд дахин уншсан бөгөөд энэ хооронд багагүй хугацаа өнгөрч харанхуй шөнө болсныгтэрээр анзаарсангүй. Жаргал энэ бүхний эцэст дэвтэрт бичсэн хэсэг булшнуудыг оршуулгын газрын аль хэсэгт байгааг бат найдвартай мэдэж авчээ. Жаргалын оюун ухаан тэр элдэв муу юм шингэсэн оршуулгын газар луу зүглэх хэрэггүй гэдгийг мэдэж байвч хүсэл нь харин түүнээсээ эсрэг байлаа. Жаргал өөртөө төрсөн элдвийн хүсэлтэйгээ тэмцсээр байснаа гэнэт л гадаа аль хэдийнэ харанхуй болсныг мэдээд жигтэйхэн гайхах нь тэр. Үүнтэй зэрэгцэн тэрээр өөрийгөө өглөөнөөс хойш энэ байранд ганцаархнаа байгаагаа санав. Гэр нь чимээ аниргүйбөгөөд цаанаа л нэг хүйтэн зэврүүн, дүнсгэр товчхондоо бол үхмэл яг л оршуулгын газар мэт ажээ...
Жаргал урьд шөнийн нэгэн адил айдаст автах нь тэр. Хаанаас ямар чимээ гарах бол хэмээн сортолзож басхүү одоо болтол эгч нь ирэхгүй, утас нь ч дуугарахгүй байгаад баахан гайхаж байлаа. Жаргал гартаа барьж байсан хар дэвтрээ хаагаад дахиад л өрөөнийхөө буланд байдаг хогийн савруугаа чиглүүлэн шидэж орхилоо. Дараа нь толгойгоо салаавчлан дээшээ харж хэвтэв. Тэрээр хаалга тогших, утас дуугарахыг зогсоо зайгүй хүлээх хэдий ч чимээ аниргүй хэвээр. Ийм байдалтайгаар багагүй хугацаа өнгөрөхөд Жаргал өөрийн эрхгүй зүүрмэглэх нь тэр. Тэрээр дөнгөж дугхийв үү үгүй юу элдвийг зүүдэлж эхэллээ.
.. .Жаргал эгчийнхээ орны хажууд өвдөглөн суусан байлаа. Энхмаа толгой дээгүүрээ хөнжпөө нөмрөөд буруу харан унтсан байх бөгөөд зурагт нь асаалттай жирилзсэн байдалтай байх ажээ. Жаргал эгчийгээ сэрээхийг юу юунаас илүү хүсч байсан ч түүнийг дуудаж зүрхлэхгүй л байв. Чухам юунаас гэдэг нь бүү мэд, ямартай ч Жаргал ямар нэгэн зүйлээс жигтэйхэн ихээр айж эгчээрээ хань татах хэрнээ түүнийг шуудхан дуудчихаж чадсангүй.
Зөвхөн коридорын гэрэл асаалттай бусад өрөөнүүд цөм харанхуй. Бүх юм нэг л түгшүүртэй. Эгч нь ямар ч хөдөлгөөн хийхгүй буруу харсан чигтээ байсаар л. Жаргал эгчийгээ дуудав. Гэвч энэ дуудлаганд ямар ч хариу үйлдэл алга. Яг л урьдын адилаар хамаг юм хөшингө, хүйтэн цэвдэг тэр хэвээрээ. Жаргал эгчийгээ дахин дуудаж тохойноос нь угзчин татлаа. Энэ үед яг л амьгүй мах нааш цааш нь чангааж байгаа юм шиг тийм мэдрэмж Жаргалд төрөх нь тэр. Тэгээд Жаргал Энхмааг сэрэхгүй хэвээр байсанд хөнжпийг нь хуулахаар шийдэв. Магадгүй үхчихсэн ч юм билүү.... Жаргалын зүрх нь оволзон цохилж хүйтэн могой хүзүүг нь ороосон мэт тийм хачин таагүймэдрэмж сэтгэлд нь төрж хамаг дотор эрхтнийг нь базах мэт болно.
Жаргал бага багаар дөхсөөр хөнжпийн ирмэгээс чимхэж авлаа. Гэвч тэрээр хөнжлийг шуудхан сөхчихөж чадсангүй эргэлзэн зогсов. Гэтэл гэнэт хөнжил дотроос эгч нь биш бүр огт танихгүй хүний хэржигнэн инээх чимээ сонсогдох нь тэр. Тэгсэнээ өнөөх саяхан ямар ч амьгүй мэт гулдайн хэвтэж байсан эгч нь хөнжил дотроо тийчигнэн хөдөлж эхлэхэд Жаргал өөрийн эрхгүй хойшоо ухарлаа. Тэрээр толгой дээгүүрээ хөнжил нөмөрсөн этгээдийг эгчийгээ биш гэдгийг ойлгох шиг. Жаргал өөрийн эрхгүй хаалга руу ухарсаар байснаа “Та хэн бэ?” хэмээн хоолойгоо чичигнүүлэн байж асуулаа. Гэтэл үүний хариуд ердөө л өнөөх хэржигнэсэн инээд дахин сонсогдлоо. Тэгсэнээ хөнжлийн хажуу хэсэг аажмаар дээш сөхөгдөн хумс нь сэтэрч шарх сорви болсон гарын сарвуу цухуйн гарч ирэв. Үүний дараа хөнжил нөмөрсөн этгээд “Чи миний алтыг авмаар байна уу?” хэмээн цахиртсан сөөнгө хоолойгоор хэлэхэд Жаргал тэссэнгүй. Тэрээр хөнжил аажмаар сөхөгдөж эхлэхэд хамагтэнхээгээрээхашхирах гэсэн боловч хоолой нь гарсангүй. Өнөөх сарвуу дэлгэгдэнтэнийжЖаргалыгчиглэх мэт сарвалзах нь цагаан даавуун дээрээс тодхон ялгарч харагдана. "ЧИ УНТАЖ БАЙНА, МУУ НОХОЙН БААС, СЭРЭЭЧ...” Жаргалын чихэнд хэн нэгэн этгээд ийнхүү хашхиран хэлэх мэт болов.
Гэтэл энэ үед гэнэт л гэрийнх нь хаалгыг хэн нэгэн этгээд маш хүчтэйгээр балбах нь тэр.
.. .Жаргал “Ээж минь” хэмээн дуу алдаж зүүднээсээ сэрлээ. Тэрээр өөрийгөө зүүдэлсэнээ ойлгож шал ус болтлоо хөлөрсөн нүүрээ гарынхаа алгаар шудран арчив. Гэтэл үнэхээр гэрийнх нь хаалгыг балбах чимээ дуулдаж байлаа. Жаргал энэ удаагийн хаалга цохих чимээг зүүд биш бодит байдал гэдгийг арайхийн ойлгох шиг.
Хаалга балбах түрэмгий чимээ дахин дахин дуулдсаар. Жаргал годосхийн өндийснөө толгой нь хэт их эргэснээс болсонбололтой орон дээрээ буцаж суув. Тэрээр хоёр гараараа толгойгоо барилан доошоо бөгтийн суусаар. Хаалга нүдэх чимээ эвдэх нь үү гэлтэй тийм хүчтэй чангаар сонсогдоход Жаргал яах ч аргагүй босов. Түүнд эгч нь ирчихээд ингэж чангаар балбаж байгаа байх гэсэн бодол төрж нэг гараараа толгойгоо барин ярвайн алхсаар хаалга руу дөхлөө. Тэгээд Жаргал яг хаалганыхаа түгжээг мултлах гэхэд түүний араас хэн нэгэн хүний “ЧИ УНТАЖ БАЙНА, МУУ НОХОЙН БААС, СЭРЭЭЧ..’. ТЭР ИРЭХ БОЛНО, ТҮҮНИЙГ АВЧИР” гэсэн шивнэх дуу сонсогдох нь тэр. Жаргал огло үсрэн цочиж эргэн харахад хэн нэгэн танил эрэгтэй хүн том өрөө рүү шурдхийн орох шиг боллоо. Жаргалын толгой нь манаран жингүүдэх шиг болж “Бурхан минь зүүдэлж байна уу?” хэмээн амандаа шивнэн том өрөөний зүг гуйвлан алхав. Та хэн бэ? хэмээн Жаргал асар их хүч гарган байж асуусан хэдий ч тэрээр өөрийнхөө дууг сонссонгүй. Гэтэл дахиад л ар нуруунаас нь хаалга балбах чимээ сонсогдоход Жаргал өөрийн эрхгүй эргэн харлаа.
-Хараал идмэр гэж би ер нь яах болж байна аа? Ингэхэд би арай зүүдлээгүй байгаа даа? хэмээн Жаргал өөрөөсөө асуун хацраа чимхэж үзлээ. Хацар нь хөндүүрлэн өвдөхөд тэрээр хүссэн ч хүсээгүй ч бодит амьдрал дээр байгаа гэдгээ ойлгов.
Жаргал том өрөөндөө оржээ. Саяхан ийшээ орсон өнөөх эрэгтэй харин алга. Тэрээр унтраалга дарж гэрэл асаан өрөөний өнцөг булан бүрийг шалгасан хэдий ч хэнийг ч олсонгүй. Жаргал том өрөө рүү хэн нэгэн хүн яалт ч үгүй яваад орсон гэдэгт хэдий итгэлтэй байсан ч тэнд юу ч байхгүй байгаа болохоор өөрийгөө хий юм харсанд тооцжээ. Харин түрүүний хаалга цохих чимээ л үргэлжпэн сонсогдсоор байх аж. Энэ том өрөө рүү орсон үл үзэгдэгч надад “Тэр ирнэ” гэж анхааруулсан. Бурхан минь, тэр ирж байгаа нь энэ үү?
...Жаргал гэнэт ухаан орон эргэн тойрноо харлаа. Цонхоор үдийн нарны бүдэг гэрэл тусах бөгөөд тохитой дулаан цэвэрхэн хөнжилд хэвтэх тэрээр өөрийгөө эмнэлэгтбайгаагаа төвөггүйхэн ойлгов. Тэрээр гагцхүү хамгийн сүүлд “Тэр ирж байна” хэмээн амандаа үглэсээр хаалга руу дөхөн алхаж байснаа л санах бөгөөд түүнээс хойш чухам юу болсныг санахгүй байлаа. Жаргал хэвтэж байгаа орон дээрээсээ хүчлэн өндийх үед сувилагч бололтой цагаан халаадтай эмзгтэй өрөөнд орж ирэв. Тэрээр Жаргалыг хармагцаа буцаж хэвтэхийг зөвлөөд “Эгчид чинь таныг ухаан орсон гэж хэлье” гээд гарч одлоо.
Удалгүй Энхмааг орж ирэхэд Жаргал юу болсон тухай, өөрийгөө яагаад эмнэлэгт хүргэгдсэн тухай олон олон асуултыг ар араас нь асууж гарав. Гэтэл Энхмаа энэ олон асуултын хариуд ердөө л “Намайг орой ирэхэд чи шалан дээр ухаан алдаад уначихсан байсан. Би сандраад түргэн дуудаж чамайг энд авчирсан” гэхээс өөр олигтой юм хэлсэнгүй. Жаргал орон дээрээ өндийн сууж юу ч дуугаралгүй хэсэг байснаа
-Би ухаан алдаад хэр удав хэмээн асуулаа.
-Нэг өдөр болсон. Эмч чамайг сэтгэцийн ямар нэгэн цочролоос ч болоод ухаан алдсан байх гэсэн.
-Таныг ирэхэд гэрт надаас өөр хүн байгаагүй юу?
-Үгүй ээ, хэн байх ёстой гэж. Чамтай хамт хүн байсан юм
уу?
-Сүнс ч юм уу, эсвэл магадгүй тэр ч юм уу?
-Жаргал аа чи юу яриад байна вэ? Бассүнснээс гадна “Тэр” гэж чи хэнийгээ хэлээд байна аа. Чи чинь ер нь галзуурчихаад байгаа юм уу хаашаа юм бэ? Манай гэрт ямар ч сүнс чөтгөр, хий юм, бас “Тэр” гэдэг чинь байгаагүй ээ. Ер нь байх ч үгүй. Чиний яриад байгаа энэ бүхэн бол ердөө л өөрийн чинь санаанаасаа зохиож бодитой юм шигээр харсан хий хоосон дүрснүүд, ойлгов уу? Үүнээсээ салж өөрийгөө тайван байлга. Бас наад тархиа амраа. Эмч чамайг амрах хэрэгтэй гэсэн.
-Эгч ээ, гэхдээ л... Та намайг сонс л доо.
-Чиний утгагүй хий хоосон яриаг надад сонсох хүсэл алга. Май, энэ чиний хувцас. Эмч чамайг “Гайгүй бол хэвтэж байгаад хоёр цагийн дараа гараарай” гэсэн. Одоо харин би ажилтай явлаа,баяртай.-Эгч ээ, та жаахан бай л даа. Надад тантай ярих юм байна.
Жаргалын сүүлийн үгэнд Энхмаа ямар ч хариу хэлсэнгүй зүгээр л гадуур хүрмээ өмсөв. Энэ үед Жаргалд эгчийнх нь хүзүүнд нэгэн жижгэвтэр сорви гэмээр зүйл байх шиг харагджээ.
Энхмааг явсны дараа Жаргал хэсэгхугацаанд тааз ширтэн хэвтлээ. Эгч нь түүнээс ямар нэгэн юм нуугаад ч байгаа юм шиг эсвэл магадгүй өөрөөс нь бүр залхаад тойрч гүйгээд байгаа юм шиг санагдах аж.
Хаалга тогшиж байсан, тэгээд хэн орж ирсэн юм бол оо? Тэр ирж байна... тэр ирж байна гэцгээгээд л... Тэр гэж ер нь хэн юм бол оо?
Жаргалын сэтгэл санаа бачимдан бүхнийг үзэн ядаж уур нь хүрэх аж. Гэрт нь орон дээр сууж байсан эмэгтэй, муу ёрын зүүд, энэ бүхнээс илүү хамгийн новшийн нь тэр муу хар дэвтэр. Энэ бүхнийг тэр чигээрээ бодит гай гамшиг гэдгийг Жаргал хүлээн зөвшөөрч байв. Чухам энэ бүхнээс л болоод Жаргалын тайван байсан сэтгэл санаа, ажил амьдрал хямарч өөрчлөгдсөн мэт санагдана.
Гэтэл гэнэт Жаргалд тохиолдож байгаа энэ бүх санамсаргүй тэгсэн хэрнээ муу муухай үйл явдлууд хар дэвтэр дээр тэмдэглэгдсэн үйл явдлуудтай ямар нэгэн байдлаар адилхан юм шиг санагдаад ирэв.
“Тиймээ, үнэхээр дэвтэр дээр тэмдэглэгдсэн сүүдэргүй этгээд надаас миний сүүдрийг нэхсэн. Бас тэр миний өрөөнд сууж байсан үл таних урт үстэй чөтгөр шиг хүүхэн булш ухагчийн шавар тагзанд сууж байсан. Бас тэр зүүдэнд үзэгдсэн эгчийн орон дээр хэвтэж байсан үл таних этгээд миний алтыг авах гэж байна уу гээд занах мэт асуугаад байсан. Үүнээс гадна намайг орц руу ороход нэг муур гийнаад байсан шүү дээ. Тийм ээ, энэ бүхэн яг л хар дэвтэр дээр дүрслэгдсэн зүйлсүүд" хэмээн Жаргал дотроо бодон орон дээрээсээ өндийгөөд ирлээ.Жаргалын энэхүү бодол нэг талаас айдас жихүүцэл төрүүлж байгаа ч нөгөөтэйгүүр тэр хар дэвтэрт бичсэн алт эрдэнэс үнэхээр байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлэх нь тэр. Үүнээс болоод Жаргалын өнөөх оршуулгын газар очиж булшлагдсан алтэрднэсийголохсон гэсэн хүсэл урьдынхаасаа улам ч хүчтэйгээр оволзоод ирэв.
Удалгүй Энхмааг буцаад ирэх болов уу хэмээн хүлээж байсан Жаргал орноосоо өндийн эмнэлгээс гарлаа. Хэдий урин дулаан цаг хэдий ч гадаа хүйтэн бороо орж сэвэлзүүр салхи дотор жиндтэл үлээх аж.
Жаргал хурдхан шиг нэгэн таксинд гар өргөн суугаад гэрийнхээ үүдэнд хүргүүлэв. Тэрээр биедээ байгаа хамаг мөнгөө шавхан байж арахийн таксины жолоочид тооцоо хийгээд машинаас буун орц руугаа явж орлоо. Цахилгаан шат дуудсан хэдий ч ямар нэгэн эвдрэл гарсан бололтой ирсэнгүй. Ингээд Жаргал гэртээ орохын тулд зургаан давхар луу явган шатаар өгсөхөөс өөр сонголтгүй боллоо. Түүнийг дээшээ өгсөж байхад гадаа орж байгаа бороон дуслууд сонсогдсоор байх бөгөөд үүнээс болоод түүний эгчтэйгээ хамтдаа өнгөрөөсөн бага насных нь амьдрал нүдэнд нь үзэгдэх шиг.
...Угаастэднийг бага байхад эх нь нас барсан бөгөөд эцэг нь үргэлж л хөдөө гадаа олон хоногоор ажпаар явж тэр хооронд эгч дүү хоёр хоёулхнаа олон шөнүүдийг өнгөрөөдөг байж билээ. Тэр үед Жаргал бороо ороход маш ихээр айдаг байсан. Бороо орон бүх юм дүнсийн сааралтаж тэнгэр дуугарахад тэрээр өнөөх томчуудын яриад байдаг мангас гээч нь ирэх нь гэж боддог байсан. Энэ үед түүнд ганц нөмөр нөөлөг болдог байсан хүн нь төрсөн эгч нь. Энхмаа өөрөөс нь ердөө гуравхан насаар эгч хэрнээ чухам ээж шиг нь халамжтай байж чаддаг байсан.
Жаргал бороо орохоор эгчийнхээ гарнаас зуурчихаад хаашаа л явна салахгүй дагадаг байж билээ. Гэтэл одоо тэр нөмөр нөөлөг, өмөг түшиг болж явсан эгч нь өөрийнх нь дэргэдбайхаа больсон мэт Жаргалд санагдана. Амьдралынх нь хэвшил болсон бүх юмс өөрчлөгдсөн юм шиг мэдрэмж төрж тэрээр энэ бүхэнД өнөөх гайтай хүүрийн газраас олж ирсэн хар дэвтрийг буруутгана. Гэхдээ яг тэрхүү хар дэвтрийг буруутгаж түүний тухай бодож эхлэхэд Жаргалын өнөөх арвин их алт эрдэнэсийг хурдхан олохсон гэсэн хүсэл нь буцлан оволзох ажээ.


Top
   
PostPosted: Oct.14.15 4:41 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Жаргал өгссөөр нэг л мэдэхэд зургаан давхарт гараад ирэв. Түүний биеийнх нь хамаг эд эс нь шуналаар буцалж булшилсан алтыг олохсон гэхээс байж тогтохын аргагүй яаруулах ажээ. Тэрээр гэрийнхээ хаалга руу дөхсөнөө гэнэтхэн зогтусав. Учир нь, түүний ард хэн нэгэн этгээд шатан дээр сууж байгаа нь нүднийх нь буланд өртжээ.
Жаргал хурдхан шиг эргэн харлаа. Нэг нүцгэн эмэгтэй хүн шилбээ тэврэн өвдгөө нүүрэндээ наагаад мэгшүүлэн суух бөгөөд ширэпдсэн үс нь нүүрнийх нь урдуур унжчихаад хэн гэдэг нь тодорхой харагдахгүй ажээ. Жаргалын хамаг бие арзганаад ирэх нь тэр.
-Хөөе эмэгтэй?
-Хөөе та хүн үү?
-Чи ... чи... Үхсэн хүнийг тайван орхидогийг мэдэхгүй юу, чи...?
Жаргал юу хэлэхээ мэдсэнгүй. Тэрээр үл таних эмэгтэйгээс харцаа салгаж чадахгүй хойшоо ухарсаар гэрийнхээ хаалганд ар нуруугаараа очиж наллаа. Тэгээд хаалгаа балбав.
-Эгч ээ, хаалгаа нээ. Хурдлаарай эгч ээ... эгч ээ...
Тэрээр ийнхүү бачимдан хаалгаа балбасан хэдий ч Энхмаа байхгүй бололтой хаалгаа нээсэнгүй. Жаргал хаалгыг хэдэн удаа хүчтэй мөрлөж үзсэн ч ямар ч нээгдэх найдвар байхгүй байсанд арга буюу хаалгаа нуруугаараа налан суулаа. Энэ үед шатан дээр байгаа хүүхэн мэгшүүлсээр байснаа Жаргал руу ямар ч амьгүй үхмэл харцаараа ширтэж таг чимээгүй боллоо.Хамгийн ёрын гэж хэлж болмоор чив чимээгүй байдал хэдэн хором үргэлжлэв. Жаргал энэ үед бараг л ухаан балартжээ. Тэгээд эцэстээ өнөөх шатан дээр сууж байсан эмэгтэй өөр лүү нь чиглэн босч ирэх үед сая хагас дутуу ухаан орж ямар нэг юм хийх ёстой гэдгээ ойлгов. Жаргал баахан барьц алдан сандарсан ч сүүлдээ өөрт нь гэрийн түлхүүр байх ёстойг санан халааснуудаа тэмтэрч гарлаа. Ингээд удалгүй тэрээр өмднийхөө баруун халааснаас хэлхээтэй түлхүүр гаргаж ирээд хаалгаа тайлан гэртээ оров.
-Хөөе... чи, үхэгсэдийг тайван орхидогийг мэдэхгүй юу...?
Жаргал хаалгаа дотор талаас нь хурдхан шигтүгжиж аваад тэндээс хэдэн алхам холдов. Тэрээр хаалга руугаа мэлрэн зогссоор байснаа эцэстээ хойшоо бөгсөөрөө унаад "Хараал идсэн новшнууд минь эндээс зайлаад өгөөч” хэмээн хамаг чадлаараа бархирч гарлаа. Тэрээр ар дагзаа хоёр гараараа салаавчлан барьж духаараа өвдгөө мөргөж байснаа “Аав аа, аав минь...” хэмээн дорой дуугаар хэлж енгэнүүлэн уйлав.
Гадаа байгаа этгээд хаалганы бариулыг тачигнуулан хөдөлгөж хаалга самардаж гарах нь тэр. Жаргалын толгой жингүүдэн манарч эрчилсэн айдас хамаг биеийг нь зууран базлаа. Тэрээр өөрийгөө орчноос тасарч ухаан балартаж байгаагаа мэдрэв.
ЧИ УНТАЖ БАЙНА, МУУ НОХОЙН БААС СЭРЭЭЧ...
...Шөнө болжээ. Жаргал шалан дээр цагариглан хэвтэж байхдаа ухаан орлоо. Энхмаа гэртээ ирээгүй байв. Хаалганы бариул мушгиж байсан этгээд явсан бололтой. Жаргал үүдний өрөөнд хивсэн дээр суусан яг тэр чигтээ байсаар л байх нь тэр. Жаргал энэ хугацаанд элдвийн зүйлээс болон хангалттай ихээр хямарч туйлдан ухаан балартсан ч эцэстээ тайвшраад өнөөх оршул ын газарт очиж сэтгэлийнхээ шуналын галыг дарахаар шийдлээ. Энэ үедээ тэрээр эгчийнхээ тухай, гэр орон, хоол унд, ажил төрөл уншиж дуусгаагүй ном гээд цөмийг нь мартжээ. Гагцхүү гэнцхан л арвин их баялагийн эзэн болно гэсэн бодолл хамаг оюун ухаан, бие сэтгэлийг нь эзэмдэж басхүү яаруулан тарчлаах аж.
Ингээд Жаргал тун шийдэмгийгээр өндийж хүрз, жоотуу, гар чийдэн, том шуудай ер нь булш ухахад хэрэг болно гэсэн зүйлсээ олох гэж тагтан дээр гарлаа. Гадаа аль хэдийнэ шөнө болоод бороо зогсчихсон, ихэнх айлууд унтсан бололтой гэрлүүд нь унтраалттай харагдана. Хүйтэн салхи сэвэлзэн үлээж муу ёр зөгнөх мэт бүтэн сар мэлтийн тусна.
Жаргал тагтан дээрээс өөрт хэрэгтэй юм юу ч олсонгүй баахан мунгинаж байгаад шилээ маажсаар өрөөндөө буцаж орлоо. Гэтэл түүний хайж байсан бүхэн нь нүднийх нь өмнө шалан дээр бэлэн зэхээстэй байх нь тэр. Жаргал зүгээр л хөшиж орхив. Энэ бүхнийг хэн, хэзээ гаргаж энд өрснийг бүү мэд. Ямартай ч тэр этгээд Жаргалын алт хайх ажлыг дэмжиж байгаа бололтой. Тэрээр хэсэг хугацаанд мэлрэн зогсож байснаа гайхах сэтгэлээ мартаж орхиод шалан дээрх зүйлсийг шуудайлаад нарийн олсоор ороож боолоо. Дараа нь гэртээ байсан бэлэн мөнгөө цөмийг нь халаасалж гарахад бэлэн болов. Ингээд эцэст нь Жаргал нэг зүйлийг мартах шахсанаа санаж очиж авсан нь өнөөх хар дэвтэр байлаа. Тэрээр дэвтрийг ямар нэгэн байдлаар хэрэг болно гэж тооцжээ.
Машин замын хажууд том шуудай үүрээд гар өргөн зогсох Жаргалд такси тийм ч амар олдсонгүй. Тэрээр оршуулгын газар луу чиглэн зам дагаж нэлээд алхсаны эцэст нэг такси түүнийг авахаар зогсов. Жаргал түүнд очих газраа оршуулгын газар гэж хэлсэнгүй харин наахна талд нь айлд очих гэж байгаа мэтээр ойлгуулжээ.
...Жаргал оршуулгын газрын тэг дунд нь зогсож байлаа. Салхитай учраас тэнгэрт бүртийх ч үүлгүй, бүтэн сарны гэрэлд булшны чулуунууд цайвалзан харагдаж хаа нэгтээ ноход улилдана. Уг нь хэдхэн өдрийн өмнө энд ирэхэд Жаргалын сэтгэл аавыгаа дурсан гэгэлзэж байсан. Харин одоо бол тэрсэтгэлгээ ор мөргүй замхран арилж оронд нь булшлагдсан алт шөнийн сарны гэрэлд хэрхэн гялалзан харагдах бол гэсэн шуналын бодол толгойд нь эргэлдэж нүүрэнД нь эрүүл бус инээмсэглэл тодорно. Дараа нь тэрээр зүгээр л хэнтэй ч биш гагцхүү өөртэйгөө ярилцаж эхэллээ.
“Жаргал аа, чамд ямар санагдаж байна. Энд эргэн тойрон цементээр бүрсэн б]'лшнууд байна. Новшийн булшнууд. Энэ булшнуудын доор ердөө ганцаас бусдад нь өмхийрч ялзраад, өт хорхойнд идэгдэж дууссан цогцоснууд байгаа. Магадгүй заримынх нь бүр яс нь ч үлдээгүй биз. Энэ бүхэн юу нь сайхан байх вэ, тийм үү?. Тиймээ, гэхдээ ганцаас бусад нь юу нь сайхан байхав. Ганцхан булшинд новшийн цогцос биш харин арвин их алт байгаа. Ямар вэ дээ? Бөөн бөөн мөнгө, хязгааргүй эрх чөлөө”
Ийнхүү өөртэйгөө ярилцан маг маг инээн зогсож байсан Жаргалын инээх чимээ уйлах дуу болон солигдлоо. Тэрээр ямар ч шалтгаангүйгээр уйлж гарав. Дараа нь Жаргал нулммсанд норсон хацраа гарынхаа араар шударч булшин дундуур үргэлжлүүлэн алхав. Тэрээр юуны өмнө хар дэвтэрт дүрсэлсэн өнөөх жижигхэн шавар тагзыг олохоор шийджээ. Тиймээ, тэндээс л бүх эрэл эхэлнэ хэмээн Жаргал найдаж байв. Тэр шавар тагзыг л олчихвол өнөөх онгичиж хаясан булшнууд тэдний хажууханд байгаа өнөөх алт нуусан булш олдох ёстой. Жаргал уулын оройгоор баримжаа хийн булшин дундуур хоёр зуу гаран метр алхсаны эцэст оршуулгын газрын доохно, тэгсэн хэрнээ айлуудаас нэлээд наана баригдсан нэгэн жижгэвтэр шавар амбаар гэмээр зүйл олж харлаа.
“Зүйтэй, алив эрднэсийн эзэн минь урагшаа”
...Жаргал инээд алдан юунд ч үл торон доошоо алхаж байснаа гэнэт зогтусав. Тэрээр энэхүү шавар амбаарт очих нь ямар ч утгагүй хэрэг хэмээн санажээ. Яагаад гэвэл Жаргал нэгдүгээрт хар дэвтэрт тэмдэглэгдсэн шавар оромж байгаа юм чинь өнөөх ухаж орхисон булшнууд, бас хамгийн гол хайж явааалт нь өөрийнх нь чиглэж яваа зүгийн эсрэг талд байх ёстойг санасан, хоёрдугаарт өөрт нь цаг бага байгааг гэнэт ухаарсан явдал байлаа. Ингээд Жаргал буцаад уулын орой өөд чиглэн алхав. Энэ удаад саяхан инээж байсан түүний утгагүй инээд ор мөргүй замхран арилж оронд нь айдас түгшүүрт автсан басхүү шаналсан дүр төрх нүүрэнд нь тодхон ажиглагдав. Түрүүн дуу аялах шахам алхаж байхдаа Жаргал одооныхоосоо бараг гурав дахин илүү хурдтай явж байсан биз.
Жаргал өөрийнх нь яг ар талаас хэн нэгэн дагахыг мэдэрлээ. Гэвч тэрээр эргэж харсангүй үргэлжлүүлэн алхаж өөрийгөө хий хоосон юм мэдэрсэн гэдгээ батлах гэж өөртэйгөө бодлоороо ярилцах ажээ.
“Энэ бол зүгээр л хэн.нэгний алхах чимээ. Гэхдээ бодитой биш. Энэ бодитой биш зүйлийг миний оюун ухаан өөрийн санаанаасаа зохиож түүнийгээ бодитой юм ‘ шигээр мэдрэх гэсэн тэнэглэл. Яг л эгчийн хэлдгээр дэмий солиорол. Тиймээ, Жаргал аа, алив найз минь. Энэ тэнэглэлээ чи даруйхан зогсоож үз. Хэрвээ тэгэж чадахгүй бол алт чинийх болохгүй. Яваад бай, залуу минь"
Жаргалын энэ бодол ямартай ч түүний өөрийнх нь алхааны хурдыг түргэсгэлээ. Тэрээр хамаг биеэ чангалан цайвалзан харагдах булшнуудын дундуур туучин зүтгэж алтнаас өөр зүйлийг бодохгүйг хичээнэ. Гэвч Жаргал дахиад л өөрийнх нь араас дагаад байгаа этгээд яг өөртэй нь ижилхэн хэмнэлээр алхааныхаа хурдыг нэмсэнийг ойлголоо. Жаргал зогтусав. Тэрээр түрүүн л эргэж харж болох байсан ч айгаад чадаагүй. Харин энэ удаад чадахаас өөр сонголт өөрт нь үлдээгүй гэдгээ Жаргал ойлгожээ. Тэрээр өөрийгөө ийм байдалтайгаар цаашаа дахин нэг ч алхаж чадахгүй гэдгээ энэ мөчид хамгийн сайн мэдэрсэн бололтой.
“Новш гэж би эргэж харах ёстой...”
Жаргалын зүрх оволзон цохилж хамаг шөрмөс нь татахмэт болно. Тэрээр алгуурхан бас болгоомжтой эргэн харлаа. Тэгээд Жаргал өөрийнхөө ард зогсож байгаа этгээдийг дөнгөж олж хармагцаа хойшоо огло үсрэн холдож тэгэхдээ булшны чулуунд бүдрэн ар нуруугаараа газар уналаа. Ямар ч амьгүй тас хар нүдтэй, хувхай цагаан царайтай дээлтэй эмэгтэй өөр лүү нь нүд цавчилгүй ширтэж байгааг Жаргал гартаа барьсан гар чийдэнгийнхээ тусламжтай хараад түүнийг оргүй хоосон зүйл гэж үгүйсгэж чадсангүй. Өмнө нь зөвхөн аавынхаа булшин дээр ирэхээс өөрөөр ямар ч шалтгаанаар зүглэж үзээгүй үхэгсэдийн хотод ийм зүйлтэй учирсандаа бачимдсан Жаргалын хувьд энэ мөчид цаг зогсох мэт болов. Хувхай цагаан царайтай дээлтэй эмэгтэйн үхэл үнэртүүлсэн хоёр нүд Жаргалыг цоолох мэт ширтсээр дээрээс нь тонгойн улам бүр ойртсоор нүүрэнд нь бараг л тулаад ирлээ. Жаргал дээшээ харж хэвтсэн чигтээ гараараа газар тулан хойшоо зүтгэн ухрав. Гэсэн ч эмэгтэй түүнээс огтхон ч холдохгүй Жаргалыг дагах ажээ. Энэ үед Жаргалын булингартсан ухааны хаа нэгтээ яагаад ч юм “Яг л сүү^эр шиг” гэсэн цагаа олоогүй гэмээр хачин бодол харван орж ирж түүнээсээ болоод бүр өөрийгөө шоолон инээмээр болох нь тэр. Гэвч Жаргалын нүүрэнд эв хавгүй үрчийн муруйснаас өөр ямар ч шинж тэмдэг тодорсонгүй. Ингээд эцэст нь Жаргал
-Чи хэн бэ? хэмээн түгдрэн байж асуулаа. Эмэгтэй түүний асуултанд хариулсангүй, цоолох гэсэн мэт үхмэл харцаараа ширтсээр. Жаргал дахиад л
-Чи хэн бэ? хэмээн давтан асуув.
-Би чиний сүүдэр.
Энэ үг, энэ амьгүй дуу хоолой чухам л Жаргалын тархин дундуур татаад авах мэт болох нь тэр. “Энэ үхдэл, энэ сүнс чухам миний сүүдэр юм бол намайг хаана ч явсан салахгүй дагах нь ээ” Жаргалын толгойд ийм бодол зурсхийн орж ирж түүнээсээ болоод инээмээр магадгүй уйлмаар ч юм шигболоод ирлээ.
“Гайхалтай, энэ миний шинэхэн сүүдэр... Гэхдээ магадгүй энэ миний бодлыг уншсан ч юм билүү?”Зайл, эндээс зайл. Би чамд гай болоогүй, тэгэхээр надаас холдож үз гуйя.
-Би чиний сүүдэр.
-Үгүй ээ, үгүй. Надад чам шиг сүүдэр хэрэггүй. Надад сүүдэр байгаа. Чи эндээс тонилж үз.
-...Би ... сүүдэр, чамд сүүдэр байна. Надад өг.
Жаргал өөрийнх нь дээрээс тонгойн ширтэх хувхай царайтын нүд уур хилэнгээр буцалж эхлэхийг мэдрэв.
...Үгүй, үгүй, үгүй. Зүгээр л үгүй.
Жаргал ийнхүү тасралтгүй үглэж байхдаа ухаан орж эхлэв. Тэрээр өвдгөө тэврээд дээрээс нь эрүүгээрээ тулчихаад биеэ зайлан сууж байгаагаа сая л мэдлээ. Сүүдэр нэхэгч хувхай царайтөмнөньалга.Хамагбиөньзууранбазагдажсудасшөрмөс нь татчихсан юм шиг санагдана. Жаргал хэн нэгний булшин дээр сууж байгаагаа мэдрэв. Тэрээр ямар ч сонголтгүйгээр өөрийг нь заналхийлж байсан эмэгтэй байхгүй байгаад жаахан ч гэсэн тайвширлаа. Гэсэн ч гэнэтийн цочролоосоо хараахан гарч чадахгүй хаа холын элдвийн зүйлс тархинд нь эргэлдэж өөрийгөө чухам яагаад энд, өөрөөр хэлбэл оршуулгын газар булшин дээр сууж байгаагаа Жаргал санахгүй байв. Тэрээр өөрөөсөө “Би яагаад энд ирчихсэн юм бэ?" хэмээн асуух хэдий ч үүндээ хариулахаасаа өмнө түрүүний амьд үхсэн нь мэдэгдэхгүй этгээд дахин ирэх вий гэсэн болгоомжлол сэтгэлд нь төрж ийш тийш хулмалзан ширтэхэд хүргэлээ. Хэсэг хугацаа өнгөөрөв.
Жаргал гараа зангидаад түүнийгээ яг л идэх гэж байгаа юм шигээр энд тэндээс нь хазан мэрэх ажээ.
Тэрээр мэлтийн тусах бүтэн сар луу согтуу, магадгүй галзуу хүний нүдээр ширтэн биеэ займчин чимээгүй сууж байснаа гэнэтхэн учир тоймгүй инээж эхэллээ.
“Би саналаа, би саналаа... би санасан шүү... ха ха ха”
Жаргалын инээх дуун улам бүр чангарч тэрээр инээдээ барьж чадахгүй газар дэвслэн зангидсан гараа урьдынхаасаа илүү хурднаар мэрж эхлэв.“Би санасан шүү, би санасан... саначихлаа... Галзуурал, солиорол... юу ч гэж нэрлэмээр юм бэ дээ. Гэхдээ хамгийн гол нь би саначихлаа, би саначихлаа”.
Жаргал шүдээрээ хуруунуудаа хэмлэн мэрсээр бүр цус гоожуулсанаа ч анзаарсангүй. Инээднээсээ болоод бие нь чичирхийлэн хөдөлж нүднээс нь нулимс урсах тэрээр гагцхүү үе үе “Би саначихсан... саналаа” гэхээс өөр үг хэлсэнгүй. Эцэст нь “Би алтаа авах гэж энд ирсэн юм аа, чөтгөр гэж...” хэмээн гуншаа дуугаар хэлээд бүр ч ихээр инээн газар өнхрөн тийчлэв. Тэгсэнээ Жаргал гэнэтхэн ингээд л үхчихэв үү гэлтэй таг чимээгүй болох нь тэр. Тэрээр бүр хөдөлсөн ч үгүй.
Тэртээ доор зарим нэг айлуудын ноход ганц нэг хуцаж салхи сэрчигнэхээс өөр чимээ анир үл дуулдана.
Арваад минут өнгөрсөний дараа үхсэн мэт хэвтэж байсан Жаргал алгуурхан хөдөлж тэгсэнээ мэгшүүлэн уйллаа. Жаргалын сэтгэл чухам юунаас болоод гэдэг нь бүү мэд ямартай ч юу ч үгүй хоосорч өөрийнх нь биед нь дотор эрхтэн гэж байхгүй зүгээр л нэг хөндий цээж болсон мэт санагдана. Том, бүр маш том хав хар, хувхай хоосон орон зай түүний сэтгэлд бий болжээ. Үүнийг дүүргэх хэрэгтэй. Жаргал өөрийнх нь дотор онгойн харлаж байгаа энэхүү хязгааргүй мэт хоосныг дүүргэх хэрэгтэй гэж шийджээ. Тиймээ, гэхдээ тэрээр үүнийг гагцхүү алтаар л дүүргэж болно гэж өөртөө хэлж байв.
Жаргал эргэн тойрноо ажиглан хэсэг зогссоноо өөрийнхөө хажууханд унагасан шуудайтай хүрз, гар чийдэн хоёроо олж авлаа. Тэрээр зүг чигээ баримжаалаад шуудхан л эрлийн ажилдаа оров. Жаргал уулын оройг чиглэн шоглуулан гүйсээр нэг их булшнууд байхгүй нэг л буйдхан өөрөөр хэлбэл бусад булшнуудаас тусгаарлачихсан мэт тийм хэсэг газар хүрч ирлээ. Энд эргэн тойронд яг л хар дэвтэрт бичсэнтэй ижилхэн аж. Тэрээр энд ирээд цааш үргэлжпүүлэн явсангүй үүрч явсан шуудайтай багажаа газар хаялаа.
“Би олоод ирчихэж, новшийн алт яалт ч үгүй энд байгаа нь үнэн болжтаарлаа. Би ямар азтай байна аа...”Жаргал өөрийнхөө зогсож байгаа тэр хэсэг газрынхаа хавь ойрын булшнуудыг шалгаж эхэллээ. Гэтэл үнэхээр ганцаас бусдыг нь ухаад сэндийлчихсэн байх нь тэр. Жаргал үүнийг хараад жигшсэнгүй, харин ч бүр илүүтэй баярлах сэтгэлд автаад ирлээ. Учир нь, энэ байгаа бодит байдал түүний хувьд ямар ч утга учиргүй, оргүй хоосон, худлаа зүйл биш байв. Одоо болтол Жаргалын энгэрийн халаасанд байсаар байгаа хар дэвтэр дээр яг л энэ бүхнийг дүрсэлсэн байсан. Тэгээд тэр бичсэн бүхэн нь маргахын аргагүй үнэн байгаа нь Жаргалд чухам л гайхамшиг мэт санагдаж байлаа.
“Тиймээ, энэ бүхэн үнэхээр үнэн байх нь. Тийм болохоор энд алт байгаа нь бас л үнэн. Ха ха ха... алт байгаа нь үнэн юм чинь алтны эзэн хэн болж таарах вэ? Тэр эзэн нь би. БИ ЭРДЭНЭСИЙН ЭЗЭН” .
Жаргал ингэж бодохтой зэрэгцэн “Үгүй ээ, чи эзэн биш. Тэр ирж байна...” хэмээн хэн нэгэн этгээд чихэнд нь шивнэх шиг болов.
Жаргалын нүүрэнд тодорсон галзуу инээмсэглэл салхинд хийссэн атга элс мэт замхран ариллаа. Тэрээр хурдхан шиг өөрийнхөө эргэн тойрныг нягтлан харав. Хэн ч алга. Новшийн дуу чимээ, хэн нэгний заналхийлэл мэт үгс хаанаас ч юм сонсогдсон. Гэхдээ хэн ч алга.
“Новшийн хий үзэгдлүүд, адгийн шаарнууд, төөрсөн сүнснүүд минь та нар намайг зогсоож чадахгүй, чадахгүй, яасан ч чадахгүй. Би бол... би бол алтны эзэн мэдэв үү?"
Дахиад л “Тэр ирж байна, тэр ирж байна” гэсэн хэн нэгний сунжруулан үглэх чимээ Жаргалд сонсогдож эхэллээ. Тэрээр чихээ таглан газар өвдөглөн суув. Гэвч энэ нь Жаргалд огтхон ч нэмэр болсонгүй. Яг л чихээ хамаг чадлаараа таглачихаад байгаа гарыг нь өөрөөс нь хавьгүй илүү хүчтэй хэн нэгэн ирж сөхөөд чихэнд нь амаа тулгаж байгаад хэлэх мэт ‘Тэр ирж байна, тэр ирж байна” гэсэн галзуурмаар үглэлт эцэс төгсгөлгүй сонсогдож гарах нь тэр. Жаргал аргаа баран хашхирч газар тийчлэн өнхрөх хэдий ч тэрээр өөрийнхөө хашхирах чимээгсонссонгүй гагцхүү өнөөх л “Тэр ирж байна, тэр ирж байна..." хэмээн улам бүр чангарсаар байгаа үгийг л сонсох аж.
Жаргал чихээ таглан газар тийчлэн өнхөрсөөр байснаа сүүлдээ үүрч ирсэн хүрзээ бариад хий агаарт савчиж гарлаа.
“Та нарыгалнаа, бүгдийгчинь алаад өгнө. Надаар оролдож болохгүй бас миний алтаар оролдож болохгүй, оролдвол чи үхнэ. Би бол эзэн. Тэр чинь тэгээд хаана байна. Хүрээд ир л дээ, алаад өгье”
Цайран харагдах булшнуудын дунд хэн нэгэн Жаргалыг муухай хашхиран хүрзээр хий савчижтэгсэнээ нүүрээ самардан тархи толгойгоо балбахыг харсан бол энэ нь магадгүй амьдралынх нь хамгийн аймшигт үзэгдэл болон сэтгэлд нь хадагдах байсан биз. Гэхдээ оршуулгын газарт эрүүл хэвийн байдлаа алдсан Жаргалаас өөр ямар ч амьтан байсангүй.
Жаргал пидхийн ар нуруугаараа газар уналаа. Түүний утгагүй хашхираан, хий хоосон савчсан галзуурал яг л товчлуур дарчад машин унтардагтай адил таг зогсчээ. Газар хөсөр хэвтэх Жаргал осолдохгүй амьсгалж хүч муутайхан хөрвөөнө. Түүний нүүр нь, бас хоёр гарынх нь хумснууд нил цус болж ямар нэгэн юм хэлэх гэсэн мэт ам нь ангалзана.
Одод түгсэн шөнийн тэнгэр лүү ширтэн хэвтэх Жаргал өөрийгөө бага багаар ухаан орж байгаагаа мэдэрч байлаа. “Би өөрийгөө маажсан, самардсан, бүр нүүрнийхээ арьсыг ухаад хаячихсан. Яагаад ингэв, би яагаад энд, энэ үхээрийн газар өөрөө өөрийгөө ингэж хорлож байна..Жаргалын оюун ухаанд өчүүхэн бага орон зай эзэлж байгаа ч хараахан бөхчихөөгүй байгаа эрүүл ухаан нь ингэж боджээ.
Жаргал хүчлэн өндийж энэ газраас хурдхан арилж, алга болохын түүс боллоо. Тэрээр хөл дээрээ босч ирээд хэдэн алхам гуйвлан алхахад ард нь чулуу нужигнан хөдлөх чимээ гарав. Жаргал зогтуслаа. Хэн нэгэн түүний ард байна, тиймээ хэн нэгэн, магадгүй СҮҮДЭР нь. Гэвч Жаргал энэ удаад огтхонч эргэж харахгүй чигээрээ явахаар шийджээ. Буларч шархирсан биеэ дахин хүчилж урагшаа хэдэн алхам зүтгэв.
-...хүүе , хүүе Жаргал аа.
(эмэгтэй хүний наалинхай дуу)
Жаргал энэ чимээг сонсоогүйд тооцон урагш үргэлжүүлэн зүтгэлээ. Түүний энэ алхам нь өөрийгөө аварч болох ганц арга мэт өөрт нь санагдах ажээ.
-...Хүүе Жаргал аа, чи алтаа ав л даа.
Жаргал зогтусав, Хүн харахын эцэсгүй болтлоо цусанд халтардсан нүүр нь үрчийн, ам нь мурийв. Дараа нь зарим хэсгээрээ цус болсон цагаан шүд нь нүүрнээс нь ялгаран харагдахад түүний инээмсэглэж байгаа нь ойлгомжтой болов. Жаргал эхэндээ зүгээр л инээмсэглэж байснаа удалгүй бүр чангаар тачигнатал хөхөрч эхэллээ. Жаргалын хоолойноос гарч буй тасралтгүй, сунжирсан басхүү сэтгэл хирдхийлгэм эрүүл бус инээд эсвэл айдсаас үүдсэн хашхираан гэж нэрлэж болмооргалзуурмаартэрхүүчимээхавиарнэгхадажүхэгсэдийг хүртэл цочоон сэрээх нь үү гэмээр болж ирлээ.
Жаргал өөрийнх нь нүдэнд юу харагдаж байгааг ойлгосонгүй. Нүд нь бүрэлзэж, чих нь шуугин, хоолой нь аргах ажээ.
(Эрдэнэсийн эзэн минь, хүрзээ аваад малтаад бай, малтаад бай. Бүгд чинийх. Бүгдээрээ, энэ бүх эрдэнэс бүгдээрээ чинийх, Жаргал аа, ав... ав... тэр ирнэ)
Жаргал газарт унасан жоотууг гартаа өргөлөө. Тэрээр инээсээр... гэхдээ түүний оюун ухааных нь өнөөх өчүүхэн бага хэсэг өөрийгөө ухаан балартаж байгааг мэдэрч байв. Жаргал ухагдаагүй үлдсэн ганц булшны дээрээс жоотуугаа өргөн далайж байлаа. Нүд нь бүрэлзэж эргэн тойрны юмс бүдгэрэв... тэгээд улам бүр бүдгэрч, үзэгдэх орчин хумигдсаар. Харанхуй, харанхуй, бүр тас харанхуй... тэгээд ТЭР ИРЛЭЭ.
Хэчнээн хугацаа өнгөрсөнийг бүү мэд ямартай ч гэгээ орж эхэлсэн энэ үед Жаргал ухаж сэндийлсэн нэгэн булшны хажууд гартаа хүрз атгасан байдалтай ухаан орлоо. Тэрээр буларч шархирах биеэ арайхийн өргөж эргэн тойрноо ажиглав. Бүх булшнууд ухагдан сэндийлэгджээ. Жаргал хажуудаа байгаа ухсан булш руу тонгойн хараад ямар өнгийн болох нь үл мэдэгдэх нэгэн халтардаж чийг даасан модон авсыг олж харлаа. Авсанд ямар ч цоож, ер нь түүнийг нээхэд саад болох зүйл нэг ч алга. Зөв; өн онгойлгоход л болоо. Жаргал өвдгөө тулан байж өнгийгөөд их ажпынхаа ард гарчихаад санаа нь амарсан хүн шиг хоёр гараа ташаандаа авч гүнзгий амьсгаа аван зогслоо.


Top
   
PostPosted: Oct.14.15 4:44 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Тэрээр ухагдчихсан байгаа булшны авсны тагийг хурдхан нээж үзэхээр шийдэн ухасхийхдээ хажууханд овоолсон шороон дээр бүдэрч булшны нүх рүү хөл алдан унав.
Чийгтэж муудсан модон авсан дээр унах хүнд биеийн пид хийх чимээ.
Жаргал өвдөлт мэдэрсэнгүй. Тэрээр авсан дээр тэгнэн хэвтэж байснаа хэд дахин оролдож байж арайхийн өндийгөөд баг-арч үхэх дөхсөн хүн шиг гүнзгий амьсгаа авав. Тэрээр булшны нүхэнд авсны хгжууд үлдсэн хэсэгхэн зайнд зогслоо. Үс нь сэгсийж, нүүр нь цусанд халтардан тэр чигтээ шарх сорви болсон Жаргалыг хэн ч харсан үргэмээр ажээ. Тэрээр авс руу ширтэж хэсэг мэлрэн зогссоноо авсны тагийг сөхөхөөр доош тонгойлоо. Түүний айж жигших сэдэл ор мөргүй алга болсон бололтой. Ингээд нэг их хүчлүүлсэнгүй авсны таг сөхөгдөн дээр нь байсан сул шороо хажуу тийш асгарав. Дараа нь Жаргал нүдэндээ итгэсэнгүй. Энэ авсанд ямар ч алт, эрдэнэсийн төрлийн зүйл алга. Бас ялзарч муудсан цогцос, араг яс ч алга. Харин ганцхан эзнээ хүлээсэн мэт нэгэн хар дэвтэр л авсанд хэвтэх ажээ. Жаргал тэр дэвтрийг өнөөх хэд хоногийн өмнө хүүрийн газраас олсон, одоо халаасанд нь байх ёстой хар дэвтэр байна гэж бодоод биеэ нэгжтэл өнөөх нь яг л байх ёстой газраа байх нь тэр. Жаргал алт биш ердөө л дахин нэг хар дэвтэр олох нь тэр. Хоёр дахь хар дэвтэр.
Жаргал өөрийнхөө төсөөлж байсан арвин их алтыг хаашааорчихов гэсэн шиг бүр авсан дотор орж зогсоод ёроолыг нь хүртэл тэмтэрлээ. Дараа нь Жаргал авсан дотор хэвтэж байгаа хар дэвтрийг аваад дэлгэж үзэв. Энэ дэвтэр бол түрүүчийн хар дэвтэр дээр тэмдэглэл бичсэн хүнийхээс шал өөр бичиглэл, өөр бичгийн хэв байв. Гэхдээ бүх юм нэг л ойрхон мэт, хэдийгээр бичгийн хэв нь өмнөх хар дэвтрийнхээс өөр боловч яагаад ч юм цаанаа л нэг танил санагдана.
Жаргал булшны нүхэнд, авсан дотор суусан хэвээрээ уг хар дэвтрийн хуудсуудыг эргүүлж, дотор нь бичсэн зүйлүүдийг нүд нь бүлтийн гайхан уншиж байснаа ам нь өмөлзөн уйлж, тэгсэнээ бие нь чичирхийлэн нууцхан инээж эхэллээ. Тэрээр толгой сэгсрэн инээсээр басхүү гартаа барьсан дэвтрээсээ харцаа салгасангүй. Жаргал хар дэвтэр дээрх өөрийнхөө бичгийн хэвийг таньжээ. Тиймээ, авсан дотроос олсон хар дэвтэр дээрх тэмдэглэлийг яалт ч үгүй Жаргал өөрөө бичсэн байв.
Жаргал өөрийгөө жинхэнэ утгаар нь таньж эхлэх шиг.
ТЭР ГЭЖХЭН БЭ?ТЭРЧИНЬБИ.Тэрирж байна гэцгээгээд л байсан. Тэгтэл тэр гэдэг чинь би байх нь ээ. Тийм ээ, санаж байна. Би яалт ч үгүй энэ авсанд алт байгааг илрүүлсэн. Маш их баялаг. Тэгээд хэсэг хугацаанд алтыг олох гэж энэ хавиар явж л байсан. Тэгээд яалаа? Аа тийм л дээ... Намайг адгийн, ёрын чөтгөрүүд ээрч эхэлсэн. Тэгээд би ухаан алдсан, бүхнийг мартсан. Галзуурмаар байсан, харин одоо бол инээд хүрмээр. Тиймээ, инээд хүрмээр байна.
Тэд нар, тэр новшийн чөтгөр, сүнс, муу ёрын бүхэн нь надад харагдаж л байг, юу ярьж байгаа нь сонсогдож л байг л дээ. Тэглээ гээд яах юм бэ. Тэд яаж ч чадахгүй, би яах ч үгүй шүү дээ. Тэд надад халдаж чадахгүй.
Дараа нь... тийм ээ, дараа нь би гэнэт л ухаан орсон. Эмнэлгийн орон дээр. Энхмаа эгч миний хажууд байсан. Тэр над руу нэг л сонин хараад байсан. Харин би юу ч санахгүй байсан, бүгдийг мартсан байсан. Тэр надад юу ч хэлээгүйээ... Новш гэж, новш юм даа. Эмнэлгийн орон дээр ухаан орохдоо мартсан байсан тэр бүх зүйлээ би одоо санаж байна. Би энэ тэмдэглэлийг бичйж байснаа ч санаж байна. Новшийн чөтгөрүүд хөлнөөс чангааж, хүзүүнээс зуурч байсан. Надад алтыг олоход ердөө л хэдхэн булш ухах дутуу байсан шүү дээ. Гэвч би чадахгүй зугтсан. Эгч дээр очих гэж явж байснаа санаж байна. Харин дараг нь эмнэлгийн орон дээр ухаан орсон. Тэгээд л гүйцээ, алтыг мартчихаж. Харин заримдаа би ухаан балартаад сэрдэг байсан. Гэхдээ яг үнэндээ бол би ухаан балартах биш, харин өмнөх явдлаа санадаг байж. Оршуулгын газар луу явахдаа булш ухахад хэрэг болох зүйлийг хэн ч биш зөвхөн би өөрөө бэлдсэн. Бас тэр зүүдэнд үзэгдсэн эгчийн орон дээр унтаж байсан хумс нь сэтэрсэн хар гартай этгээд танихгүй хүн биш би өөрөө байсан байх нь, ха ха ха... ямар инээд хүрмээр юм бэ?
Жаргал энэ хүрээд багагүй юмыг ойлгожээ. Тэрээр оршуулгын газар өмнө нь аавынхаа шарилыг эргэхээс өөр шалтгаанаар ирж байгаа^үй гэж боддог байсан ч үнэн хэрэгтээ алт хайгаад булш ухаад явж л байж. Гэхдээ тэр үеийнх нь ой санамж тархиных нь нэг нууцлаг газар хадгалагдаад тэндээсээ гарч чадахгүй гацчихсан. Тэгээд хэт их айж цочирдсон үед тэрхүү ой санамжууд нь гэнэт сэрж хийж амжаагүйгээ дуусгахыг эрмэлздэг байжээ. Жаргал гартаа барьсан дэвтэр дээрх алтны байршлыг нарийн сайн тэмдэглэсэн тэмдэглэлээ олон дахин уншсан зохиолоо дахин уншиж байгаа юм шигээр уншсаар дуусгалаа. Үүний эцэст Жаргалд зарим зүйлс асуулт болж үлдэв. “Миний тэмдэглэл хөтөлж байсан энэ дэвтэр яагаад ийшээ орчихов? бас яг одоо миний халаасанд байгаа хэд хоногийн өмнө энэ хавиас олсон хар дэвтэр дээрх тэмдэглэлийг хэн бичив? Миний алт хаана байна?”
Энэ гурван асуултын хамгийн сүүлийнх нь Жаргалын сонирхлыг илүү татаж басхүү уур хорслыг нь бадрааж байлаа.Жаргал дэмий баахан толгойгоо гашилгаж суусаар эцэстээ “Миний халаасанд байгаа хар дэвтэр дээрх тэмдэглэлийг бичсэн новш энд алт байсныг мэдчихээд миний алтыг олоод авчихаж...” гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Жаргалын нүдний харц занал хорслоор дүүрч гар нь салгалан судас нь гүрэлзэж эхлэв. “БИ ТҮҮНИЙГ ОЛООД АЛНАА...”
...Жаргал олон хүмүүсийн нүдэнд өртөхөөсөө өмнө занал зүхэл болсоор оршуулгын газраас буцлаа. Тэрээр явган алхсаар гэртээ ирэв. Гэр нь түүнийг гарахад хэн ч байгаагүй яг л тэр хэвэндээ байх нь тэр. Жаргал “Эгч ирээгүй байх нь” гэж бодсоор өөрийнхөө өрөөнд ороод гадуур хувцасаа ч тайлалгүй шуудхан л орон дээрээ унаад өглөө. Түүний айж цочирдож, бухимдан галзуурсан оюун ухаан шуудхан л унталтын байдалд шилжих гэж яарав. Нойрыг нь дэмжих гэсэн мэт цагийн зүү залхуутайгаар цохилж уйтгартай хэмнэл нь эцэс төгсгөлгүй үргэлжилсээр нэг л мэдэхэд Жаргалыг бөх гэгчийн нойронд живүүллээ.
Ямар ч кабелийн суваг, хүлээн авагч, авто машины дуут дохио, утасны хонх, үйлдвэрийн яндангийн дуу, хаалга тогших чимээ алга. Бүх юмс хоорондоо хэлцэж тохироод Жаргалыг бүүвэйлэн байх мэт. Тэр байтугай бүр түүний нойронд элдвийн зүүд ч байсангүй. Чимээ аниргүй бас оргүй хоосон. Ямар ч амьд юмгүй мэт энэхүү хөндий хоосон, үхмэл орон зай хэр удаан үргэлжилсэнийг бүү мэд ямартай ч эцэст нь Жаргал нойрноосоо сэрлээ. Хүн дуудсан мэт гэнэт нүдээ нээлээ. Тэрээр орон дээрээ ямар байдалтай ирж хэвтсэн яг тэр хэвэндээ сэрж байгаагаа анзаарав. Нойрондоо бүр хөдлөө ч үгүй юм байх даа гэсэн бодол толгойд нь төрсөн ч энэ бодолдоо ач холбогдол өгсөнгүй зөнд нь орхилоо.
Гадаа нар шингээд харуй бүрий болжээ. Жаргал өөрийгөө хэдэн цаг, магадгүй хэдэн өдөр ингэж унтсанаа багцаалдахгүй байлаа. Ер нь л тэрээр он сар, цагийн багцаа алдчихаад амьдралын гадна үлдчихсэн юм шиг...
Жаргал эгчийгээ ирсэн байж магад гэж санаад хэдэн өрөөгөөрөө орж үзлээ. Энхмаа алга, ер нь хүн ирсэн гэх ямар ч ул мөр алга. Жаргалын толгой нь бага зэрэг дүйнгэтэхээс өөр биед нь ямар ч зовиур байсангүй. Тэрээр нүүрээ угаахаар угаалгын өрөөнд ороод толинд өөрийгөө харсанаа цочих мэт боллоо. Жаргал өөрийгөө таньсангүй. Халтар нүүр нь хүн харахын эцэсгүй болтлоо шарх сорвиор дүүрч үс нь бууралтан цайж нүд нь огт танихгүй хүнийх шиг болжээ. Жаргал толинд туссан өөрийнхөө дүрс рүү эсвэл магадгүй огт өөр танихгүй хүн рүү ширтэн зогсоор бараг арваад минут хиртэй боллоо. Ингээд эцэст нь Жаргал бүлээн ус гоожуулж гар нүүрээ угаав. Цус, хөлс, шороо холилдон халтайсан нүүрээ дахин дахин савандаж удтал угаасны эцэст Жаргал дахиад л өөрийгөө толинд харлаа. Ингэхдээ тэрээр магадгүй өөрийнхөө харж дассан эрүүл дүр төрхөө харахыг хүссэн биз. Гэвч түүний нүүр нь ердөө хир буртаг нь арилсанаас биш урьдын эрүүл саруул Жаргал болж хувирсангүй. Үс нь цайсан, нүүр нь шарх сорчиор дүүрч таталдан мурийгаад духанд нь үрчлээ тогтсон, харц нь танихгүй хүнийх шиг тэр хэвээрээ байлаа. Жаргалын гар нь салгалан зүрхнийх нь цохилт түргэсч толгой дотор нь өдий төдий зөгийнүүд орчихоод нэгэн зэрэг дүнгэнэж эхлэх шиг боллоо. Тэрээр толинд өөрийгөө харан зогссоор байснаа гэнэт жигтэйхэн гуниг мэдрэх шиг болж ярвайн уйлах гэсэн боловч толинд туссан дүрс нь үрчийн мушийж харин ч бүр инээмсэлэх мэт байдалтай болж ирэв. Жаргал тэсгэл алдан “Чи хэн бэ?” гэж хашхираад баруун гараа зангидан хар тэнхээгээрээ толийг цохин хагаллаа. Толь олон хэсэг болон цуурсан ч бүр мөсөн бутраад унасангүй. Жаргалын зангидсан нударганаас нь шингэн улаан цус доош дусалсаар. Толины олон хэсэг болон цуурсан хэсэг бүрээс Жаргалын танихгүй дүр төрх өөрийг нь шоолон инээж байх мэт харагдна. Энэ удаад Жаргалд толийг дахин цохих сэдэл төрсөнгүй. Харин тэдгээр инээж байгаа дүрснүүдтэй хоршин инээмээр санагдаж ирлээ.
Тиймээ, би инээмээр байна. Яагаад гэвэл би одоо минийалтыг хулгайлсан этгээдийг олоод зүйл дуусгана.
Новш гэж яг үнэн. Би ч ёстой нохойн баас юм даа. Би унтаж байсан, харин одоо сэрчихлээ. Намайг унтаж байх хойгуур нэг новш нь миний алтыг шуучихаж. Гэхдээ тэр муу новш бол хамгийн азгүй новш. Хүнийг унтаж байх хойгуур юмыг нь хулгайлаад амиараа төлбөрийг нь хийх тавьлантай адгийн шаар.
“Төөрсөн сүнс, бугчөтгөрүүд минь надад туслаач, би алтаа олж авмаар байна, би жинхэнэ эзэн нь шүү дээ. Надад хэлээч... та нар тэр алтыг минийх гэдгийг мэдэж байгаа. Та нар л намайг тийш нь аваачсан. Өөдгүй хулгайч хэн болохыгта нар харсан, мэдэж байгаа, надад хэлээч...” Жаргал ийнхүү хоолойныхоо хамаг чадлыг шавхан байж бархиран хэллээ. Тэрээр эргэн тойрноо ажиглан чимээ чагнаж өөрийнх нь асуултанд ямар нэгэн байдлаар хариулт ирэх эсэхийг хүлээзнэв. Таг чиг. Ямар ч чимээ алга, харин өнөөх саяхан олон хэсэг болон цуурсан толины хэлтэрхийнүүдэд туссан Жаргалын дүрснүүд уйлах нь уйлж, инээх нь инээж бүр зарим нь занаж зүхэх мэт нүүрний хувирлууд үзүүлж эхэллээ.
Жаргал нүдээ тас анин хоёр гараараа үснээсээ атгаж байснаа гэнэт тэсгэл алдрав бололтой цуурсантолийгхананаас нь салгаж аваад шалан дээр бут үсэртэл нь савлаа.
Жингэнэсэн чарлаан... Олон янзын дуу хоолойтой хүмүүс үхэдхийх үедээ эцсийн удаа хашхирч байгаа юм шиг амь тавьсан хашхираан Жаргалын толгойд удтал үргэлжлэхэд Жаргал чихээ таглан, амаа ангалзуулж байснаа шалан дээр хөсөр уналаа. Гэхдээ энэ удаад Жаргал бүрмөсөн ухаан балартаж тасарсангүй. Түүний хамаг эрүүл ухаан ор мөргүй замхран арилжээ. Нүд нь сүүмийж ам нь ангалзан хэвтэхдээ Жаргал гагцхүү булшлагдсан алтыг л үгүйлж байлаа. Гэнэт “Новшийн алт, хярамцаг болтлоо нүдүүлсэн муур, хүзүүнд үлдсэн сорви, Энхмаа муурнаас айдаг” гэсэн замбараагүй үгс тархийг нь балбаж толгойд нь бяцхан газар хөдлөлт болох мэт чичигнээн мэдрэгдэв....Дутуу хаагдсан цоргоноосусны дуслах чимээ сонсогдоно. Бас угаалгын өрөөнд нүд нь гөлөлзөн хэвтсээр байгаа Жаргал осолдохгүй амьсгалж байна. Энэ гэрт өөр чимээ алга. Шалан дээр бут үсэрсэн толины хагархайнуудад тэртэй тэргүй шарх сорвиор дүүрчихээд байгаа Жаргалын нүүр, гарын алга нь дахин нэмж зүсэгджээ. Тэрээр босох гэж яарсангүй. Одоо түүний толгойд хэд хоногийн өмнө шатаар өгсөж байхад нь гийнаж байсан муурны дуу бас нойрноос сэрэхдээ "Муур биш бол юун сүртэй юм бэ?” гэж уцаарлаж байсан Энхмаагийн үгс холилдон сонсогдож байв. Жаргалын нүүрэнд удалгүй инээмсэглэл тодорлоо. Учир нь тэр хайж явсан асуултынхаа хариуг олчих шиг болох нь тэр.
“Энхмаа миний алтыг хайгаад олчихож л дээ. Оршуулгын газраас олсон эхний хар дэвтэр дээрх тэмдэглэлийг Энхмаа бичсэн юм байна. Булш ухаж байгаад мууранд хүзүүгээ самардуулсан. Тэгээд хүзүүнд нь сорви тоггчихсон байсан. Тэр тухайгаа өөрөө дэвтэр дээр бичсэн байсан, би ч харсан. Ээ хөөрхий, намайг шалгаагаад байсан нь ийм учиртай юм байж. Намайг юу ч санахгүй юу ч мэдэхгүй өнгөрнө гэж санасан юм байхдаа. Энхмаа миний тэмдэглэл хөтөлж байсан хар дэвтрийг миний биеэс олоод тэр тухайгаа надад юу ч хэлээгүй байх нь. Харин би гэж нэг нохойн баас тэр үед бүхнийг мартсан байж. Тэгээд Энхмаа тэр дэвтрийн мөрөөр миний алтыг олоод авчихаж. Ха ха ха... За яахав ээ, Энхмаа чи үхнэ ээ... Би одоо бүхнийг санаж байгаа болохоор чамайг алж орхиод өөрийнхөө алтыг эргүүлж авна”.
Жаргалын нүүрэнд тодорсон хүйтэн инээмсэглэлийн цаанаас асар их уур хилэн, өшөө хорсол нэвт ханхалж байлаа. Тэрээр ярвайсаар алгуурхан өндийв. Яг энэ мөчид гэрийнх нь хаалганы түгжээ тайлагдах торхийсэн чимээ Жаргалыг биеэ хураан зогтусахад хүргэлээ. “Энхмаагаас өөр хэн байхав, муу гичийг бодийг нь хөтөлнө өө” хэмээн Жаргал амандаа үглэлээ.
-Жаргал аа, чи энд байна уу?
Энхмаагийн энэхүү их л эелдэг дууг Жаргал сонсоод инээмсэглэж, хагарсан толины шовх үзүүртэй хэсгийг сонгож цамцныхаа ханцуйгаар жийрэглээд гартаа атгалаа.
“Энэ толины хэлтэрхий Энхмаад зориулагдана. Муу гичий чи эхлээд миний алтыг хаана нууснаа надад хэлэх ёстой...”
-Жаргал аа, миний дүү энд байна уу? Надад чамтай ярих юм байна.
Жаргал Энхмаагийн энэ үгийг сонсоод тэсгэлгүй чангаар инээсээр угаалгын өрөөнөөс гарч ирлээ.
-Хайрт эгч минь, та намайг хайгаа юу? Би энд байна. Намайг таньж байгаа биз дээ, новшоо.
-Жаргал аа, чи чинь...
-Амаа хамхи аа, муу гичий минь. Миний алт хаана байна? Чи намайг унтаж байх хойгуур миний алтыг хулгайлсан. Намайг тэнэг мал гэж санаа юу?
-Чи чинь юу болчихоод, юу яриад байгаа юм бэ? Наад нүүр ам чинь яачихаа вэ? Ямар ч алт, ямар ч алт байхгүй ш дээ.
-Аа, тийм үү? Чи муу хулгайч намайг одоо болтол тэнэг мал гэж бодсоор байгаа хэрэг үү? Чамайг алнаа.
Жаргал ингэжхэлээд ухасхийночижгараххаалгыгтүгжлээ. Энхмаа хэрэг бишдэж байгааг ойлгон Жаргал руу айсан басхүү гуйж цөхөрсөн харцаар ширтэж эхэлжээ.
-Жаргал аа чи дахиад л ухаанаа алдчихаж. Наад муу ёрын байдлаасаа хурдан салж ангижраач. Чи чинь ийм хүн биш шүү дээ.
-За эгч минь, олон үгээр яахав. Зүгээр л миний алт хаана байгааг хэлчих, тэгээд л дуусаа. Би таныг яах ч үгүй.
-Жаргал аа, миний дүү ухаан ор л доо. Гуйж байна ямар ч алт байхгүй ш дээ. Би чамайг аврах гэж, чамайг цагдаа нарт бариулахгүй гэж, сэтгэцийн эмнэлэг рүү явуулахгүй гэж хамгаалсаар ирсэн. Чи энэ бүхнийг ойлгож хүлээн зөвшөөрөх ёстой. Бурхан минь, чамаас гуйя...
-Амаа татаач... (НААД ХУЛГАЙЧАА АЛААД ХАЯАЧ...)
-Үгүй ээ, харин чи наад солиорлоо зогсоо. Чи сар гаруйн өмнө нь ч гэсэн оршуулгын газарт очиж булш онгичиж байсан. Би тэгэхэд чамайгтэндээс салгаж авсан. Чи тэгэхэд галзуурсан байсан. Муур гэхээр л сүнсээ зайлтал айдаг байснаа мартчихаа юу? За яахав тэр талаар мартсан байж болно. Харин одоо бол эрүүл хүн болсон байх учиртай. Чи тайвшраад сайн бодож үзээж. Ямар юмны чинь алт, тэнд чинь ямар ч алт байхгүй.
(НААД ХУЛГАЙЧАА АПААД ХАЯАЧ... МУУ ГИЧИЙГ ХЯРАМЦАГ БОЛГООД ӨГ, ЧИ АЛТЫГ ӨӨРӨӨ ОЛЧИХОЖ ДӨНГӨНӨӨӨ...)
- За яахав Энхмаа, би чамайг алаад өгьө л дөө. Чи надад сонголт үлдээгээгүй шүү. Би чамтай, чамгүй алтаа олоод авчихаж дөнгөнө. Тэд надад туслах болно оо. Тийм болохоор чамд амиа авч үлдэх ямар ч хөзөр алга. Муу гичий чи ингээд үх (ТИЙМ ЭЭ, ҮХ. НААДАХАА АЛААД ХАЯ...)
...Жаргал Энхмаагийн биеийг хурц үзүүрлэсэн толины хэптэрхийгээр хэд хэдэн удаа бүлжээ. Одоо ямар ч амьгүй болсон Энхмаа гарах хаалгыг налсан байдалтай гулдайн хэвтэнэ. Тэрээр нүд нь хараатай хэвээр бөгөөд жавжийг нь даган цус урсч байлаа.
Жаргалын эгчийгээ хараан зүхэж зандчиж байсан галзуу хашхираан одоо таг чимээгүй болж нүүрэнд нь бах нь ханасан шинж тодров.
“Ер нь яадаг юм, намайг хуурсан нэг гичийг би алаа л биз. Би буруу юм юу ч хийгээгүй. Энэ муу тэнэг гичий өөрөө л эхлээд миний алтыг хулгайлсан” Жаргал өөрөө өөртөө ийн хэлж байлаа. Жаргалын энэхүү өөрөө өөрийгөө өмөөрсөн бодол нь магадгүй саяынхаа үйлдэлд ямар нэгэн байдлаар эргэлзэж гэмшиж байгааг нь илэрхийлэх мэт.
Жаргал өлгөн салган амьтан гуйвлан явсаар том өрөөндөө орж бичгийн ширээний ард суугаад өнөөг хэр нь гартаа атгасаар байгаа Энхмаагийн аминд хүрсэн хурц иртэй цусанд
будагдсан толины хэлтэрхийг ширээн дээр тавьлаа. Тэгмэгцээ Жаргал саяын болж өнгөрсөн зүйлийн талаар тэмдэглэхээр хамгийн түрүүнд оршуулгын газраас олсон Энхмаагийн тэмдэглэл хөтөлсөн хар дэвтрийг дэлгэн хоосон хуудаснаас нь эхлэн үргэлжлүүлэн бичиж эхлэв. Энэ үедээ Жаргал Энхмааг өөрийнх нь алтыг хаана нуусан тухай бодож бас өнөөх өөрт нь зааж зөвлөөд байсан сүнс, чөтгөрүүдээс хүртэл тусламж гуйн алтыг олохсон гэхээс байж ядан байлаа. Жаргал яагаад ч юм ямар нэгэн юмнаас айн түгшиж гар нь салгалж байв. Ямартай ч тэрээр оршуулгын газарт юу болсон тухай, өөрийг нь Энхмаа хэрхэн малласан тухай зогсолтгүй бичсээр. Тэрээр ямар нэгэн сүнс, чөтгөр ирж алтыг хаана байгаа талаар чихэнд нь шивнэнэ гэдэгт бат итгэлтэй байсан ч түүний чихэнд ердөө л хэн нэгний инээдээ арайхийн барьж маг... маг... хийх чимээ л сонсогдох аж.
Жаргал бичиж байсан тэмдэглэлээ гэнэт зогсоолоо. Нүд нь аяганаасаа бүлтрэх нь үү гэмээр томорч хацрыг нь даган нулимс урсч эхлэв. Тэрээр өөрийгөө солгой гараараа бичиж байгаагаа гэнэт анзаарчээ. Тэгээд өөрийнхөө тэр бичгийн хэвийг өмнө нь Энхмаагийн бичсэн гээд байгаа бичгийн хэвтэй харьцуулан харахад ягадилхан байгаа нь андашгүй байв. Ердөө л яах аргагүй хоёуланг нь нэг хүн бичсэн, нэг хүний бичгийн хэв мөн. “Өмнөх хар дэвтэр дээрх тэмдэглэлийг ч гэсэн би өөрөө бичсэн юм гэж үү?” Жаргалын толгойд яалт ч үгүй энэ асуулт урган гарч ирлээ.
Түүний чихэнд сонсогдож байсан өнөөх маг... маг... хийсэн барьж ядсан инээд одоо тэсгэл алдрач учир тоймгүй үргэлжилсэн инээд болон сад тавьлаа. Тэрхүү инээд ганцхан хүнийх биш бүр танхим дүүрэн хүмүүс инээдмийн жүжиг үзээд өргөн, нарийн янз бүрийн хоолойгоор шуугисан инээд болж үржпээ. Жаргал чихээ таглан, толгойгоо балбасан ч ердөө л инээд улам илүү чангарсанаас өөр ямар ч өөрчлөлт гарсангүй. Жаргалын чих нь ийнхүү шуугихаас гадна хоолой нь зууран бачуурах шиг санагдахад тэрээр цамцныхаа энгэрийг тасартатан урлаа. Тэрээр хажуудаа тавьсан өнөөх цус болсон толины хэлтэрхийг шүүрч аваад өөр луугээ тусгаж харав. Энэ удаад тэрээр өөрийнхөө хүзүүнд нэгэн гүнзгий сорви байхыг харжээ. Чихэнд нь шуугих инээд улам бүр чангарч нэрхийсэн алга ташилт нэмзгдэн сонсогдох шиг. (ЭМГЭНЭЛТ ИНЭЭДМИЙН ЖҮЖГИЙН ГОЛ ДҮРИЙН БААТАР ЖАРГАЛ... АЛГА ТАШААРАЙ...)
“...Тийм ээ, алт байхгүй. Ямар ч алт байхгүй байсан шүү дээ. Би өөрийнхөө тэмдэглэл хөтөлсөн новшийн хар дэвтрийг өөрөө булшилж авсанд хийсэн. Ямар ч алт байхгүй болохоор нь цогцсыг нь гаргаж тарааж хаяад л бүхнийг мартахаар шийдэж тэмдэглэл хөтөлж байсан хар дэвтрээ авсанд хийсэн. Хараал идмэр гэж, би одоо бүгдийг нь саналаа. Новш, новш, би бол галзуу новш... Дараачийн хар дэвтэр дээрх тэмдэглэлийг ч гэсэн би өөрөө бичсэн. Гэхдээ солгой гараараа бичсэн. Хүн олоод үзчихвэл намайг бичсэн гэж мэдэхгүй байг гэсэндээ тэр. Хоёо дахь хар дэвтэр дээрх тэмдэглэлийг хөтөлж байхдаа ч гэсэн би өмнөх явдлаа санахгүй галзуурчихсан байж. Харин одоо бол бүгдийг нь санаж байна. Намайг оршуулгын газар хөдөлж ч чадахгүй хөсөр унасан байхад Энхмаа эгч ирж авсан. Энэ новшийн хар дэвтрийг би оршуулгын газарт өөрөө орхисон. Ээ чааваас гэж... Би жинхэнэ нохойн баас... галзуу новш”
(ҮГҮЙ ЭЭ, ЧИ БОЛ ГОЛ ДҮРИЙН БААТАР...)
Жаргалын чихэнд танхим дүүрэн инээд нижигнэсэн алга ташилтын хамт улам бүр чангаран сонсогдсоор. “Хараал идсэн чөтгөрүүд, та нар болиод өгөөч... намайг тайван орхи, тайван орхи гуйж байна”.
...Жаргал хэдийнэ амьгүй болсон Энхмаагийн цогцосны дэргэд гуйвлан очив. Тэрээр шалан дээр өвдөглөн суугаад Энхмааг чухам ямар болгосноо харан мэгшүүлсээр байлаа. Эгчийнх нь амьгүй хоосон харц Жаргалыг зэмлэх мэт гөлийн ширтэнэ. Яг үнэндээ Энхмаагийн хүзүүнд ямар ч сорви алга.
Тийм ээ, өмнө нь харсан сорви бол огтхон ч бодитой зүйл биш гэдгийг Жаргал ойлгов.
Тэрээр гэнэтхэн муухай хашхиран бослоо. Түүний чихэнд шуугиж байсан инээд одоо хүртэл үргэлжилсээр. Бүр Жаргалыг уйлахад нь илүү чангаар алга ташин тачигнатал хөхөрцгөөх аж. Жаргалын нүүрэнд амьд бус инээмсэглэл тодорлоо. Тэрээр том өрөөнийхөө цонх руу ганц нэг алхалсаар аажимхан дөхөж очив. Түүний чихэнд шуугилдан орилолдож байсан танхим дүүрэн инээд аажмаар арилж харин оронд нь айж гуйсан, хэрэггүй хэмээн ятгасан учир замбараагүй шуугиан өрнөлөө. Жаргал зогссонгүй. Тэрээр алхсаар том өрөөний цонхыг нээж тавцан дээр нь гарч зогсов.
Гадаа салхи сэвэлзэж байрны өмнөх тоглоомын талбай дээр хүүхдүүд шуугилдан хэдэн арван машинууд зогсоол дээр зогссон харагдана. Удалгүй Жаргал энэ бүхнийг харж ханасан бололтой нүдээ аньлаа, тэгээд урагшаа дахин нэг алхам...
Тэрээр өвдөлт мэдэрсэнгүй, зөвхөн аймшигтай харамсал басхүү үгээр илэрхийлж боломгүй тийм сайхан эрх чөлөөг мэдрэх шиг болж нүд нь харанхуйлан амьсгал нь зогслоо.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 53 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited