#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.26.17 9:49 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 79 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Feb.03.16 7:13 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
би Love Exposure гээд кино үзчихлээ, хүн болгон үзэж чадахаар кино биш байна, яагаад гэвэл ихэнхи хүмүүс за юу вэ гээд болихоор юм байна, гэхдээ imdb д 8.1ээр үнэлэгдсэн, би гэхдээ үзээд лав харамссангүй, үнэхээр мэдэрч байгаагүй шинэ сонин мэдрэмж төрүүллээ.
одоо Late Spring гээд 1949 оны кино үзэх гэж байна : )

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.03.16 7:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6094
Location: Энд
За тэгүүл ч над шиг урлагийн мэдрэмжгүй хүн бол бүтэхгүйн бна ккк. Дуугүй л Харри Поттероо хүлээе дээ :hoho: :s1: :s2: ингээл :wink:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.06.16 8:57 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ.
АХИАД Л СОНГОЛТ.


Хайхрамжгүй гал, үүрдийн гал. Түүнд тэнэгг хүмүүсийн дундахь жижигхэн хагаралдал огт хамаагүй. Түүний тушаалд үргэлж ертөнц л байдаг байлаа.

Гермиона ханын цаадах яриаг анхааралтай сонсон каминд дүрэлзэх гал руу харан зогсно. Сонсогдох хатуу хоолой хүйтэн цуст Драко Малфойынх гэдгийг төсөөлөхөд хэцүү байлаа.

-Энэ үнэн үү? – тэр асуултаа гурав дахь удаагаа тавив.

-Драко, - гэж ээж нь арай гэж нэг дуугарлаа, - Сонс л доо...

-Итгэж ч чадахгүй нь ээ! Та мэдэж байсан юм уу?! Мэдэж байсан хэрнээ надад юу ч хэлээгүй, тэгчихээд бас намайг ямар нэгэн зүйл нуугаад байна гэж уурлаад байлуу?

Гермиона бодов, хэрэв тэрээр номхон дөлгөөн Малфойын энэ ууртай яарсан байдалтай тулгарах эсвэл троллиудтай байх хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болвол юу ч бодолгүйгээр троллиудаас татгалзахгүй байсан байх. Догшин амьтдын архиралт хүртэл түүний энэ байгаа байдлын хаана нь ч хүрэхгүй мэт санагдна.

-Драко чи ойлгох хэрэгтэй... – Нарцисса өөрийн хүүгээ одоогийн байдалд ухаантайгаар хандна гэдэг итгэлээ алдаагүй бололтой.

-Зүгээр одоо надад манай гэр бүлд ямар том бэлэг дэмбэрэлтэй нэр төрийн зүйл тохиох гэж байгаа талаар битгий л яриарайдаа, - Малфойын хоолой гэнэт арай ядан дуулдахаар болов.

Яаж энгэж болдог юм бэ? Нэг бол галзуу юм шиг хашигчина, нэг бол цаг агаар хөтөлдөг дарангуйлагч шиг л. Ийм тогтворгүй хүнийг хайгаад ч олохгүйдээ. Ер нь арван долоон насандаа өөрийгөө энгэж авч явж болохгүй шүү дээ. Тэгэхэд Харри Рон хоёр хашигчиж эхлэх юм бол хэлэх гэснээ хэлж дуусч байж л дуугүй болно. Харин энд бол...

-Та яаж зөвшөөрж чадав аа? Яаж?! Та энэ юу болж болох талаар бодсон уу?! Та ядаж ойроос харсан уу тэр... тэр... Бүр түүнийг яаж дүрсэлхээ ч мэдэхгүй байна. Дүрсэлчихмээр тийм үг одоогоор хэн ч бодож олоогүй байлгүй. Та юу бодож байсан юм бэ?

Намуухан мөсөн хоолойг сонсож байсан Гермиона Нарциссаг орилход цочин годгос хийв:

-Харин чи юу бодож байсан юм?! Хоёр сарын өмнө Люциусын үгнээс зөрөөд намайг гэрээс далайн эрэг рүү авч явахдаа чи юу бодож байсан юм бэ, айн? Чи хэсэгхэн хугацааны салхийг ч тэвчилгүй жимсийг түүж байна...(за яг юу гээд байгааг би ойлгосонгүйээ лол) Тэдэнд чи өөрөө хөзрөө атгуулж байгаагаа мэдэж байсан шүү дээ. Одоо яагаад гайхаад байгаа юм бэ? – гээд чимээгүй болон амьсгаа авав.

-Та юу яриад байна аа? – гэж Драко сижиглэн асуув.

-Чиний тэдэнд арай дээр юм бодож олж чадаагүй талаар чинь... – гэж Нарцисса арай тайвнаар хариуллаа. – Люциус өөрийн тал амьдралаа чиний сул талыг олоход зориулсан. Чамд зүгээр л тийм зүйл байгаагүй: чи өвдөлтөөс айдаггүй, түүний чамд сайхан аашлах эсэг огт хамаагүй, чиний өвдөг Харанхуйн Эзний өмнө чичирдэггүй. Чамд Люциуст өөрт нь хэзээ ч байгаагүй тийм зүйл байдаг юм Драко. Тэгээд тэр хаалгыг хэзээ ч олж чадахгүй нь гэж бодоод бууж өгч байхад нь чи өөрөө түлхүүрийг нь гарт нь бариулчихсан шүү дээ. Тэд чамаас хүссэн зүйлсээ авхын тулд чамайг хүчлэх аргаа олсон.

-Тэд таныг сөрдүүлсэн юм уу? – арай гэж сонсогдох асуулт.

-Үгүй дээ, тэд тэгэхэд хэтэрхий ухаантай хүмүүс. Надад зүгээр л скаутын зуслан дээр золгүй явдлууд их тохиолддог, хүүхдүүд зуслан яваад гэртээ буцаж ирэхгүй байх явдал олонтаа тохиолдож байсан гэж хэлсэн. Чи ойлгож байгаа биздээ. Хэрэв тэд ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол түүнд нь саад болно гэдэг бүтэшгүй. Харин би... би чамайг “зуслангаасаа эргэн ирэхгүй” болсон байхыг чинь зөвшөөрч чадахгүй. Ойлгож байна уу?

-Утгагүй юм, би гэртээ ирчихсэн байгаа биз дээ.

-Нэгт, би үүнийг мэдээгүй. Хоёрт, тэглээ гээд яахав дээ?

-Тэгэхээр тэд бид хоёрыг бие биений маань эсрэг ашиглаж байна гэсэн үг үү?

-Браво, чи ямар ч найдваргүй биш юм байна!

-Та яагаад зөвшөөрсөн юм бэ? Би зуслангаас эргэж ирэхгүй байсан нь хамаагүй дээр байх байсан юм!

-Драко, битгий утгагүй зүйл яриад бай! Хэн ч надаас асуугаагүй. Тэд өөрсдөө бүгдийг шийдчихсэн байсан учираас өөрийн татгалзаанаар чамд муу зүйл тохиолдуулахаас өөр зүйл хийхгүй байх байсан юм.

-Ээж, цагийн өмнө намайг надад сүй тавихад сонголт байгаагүй гэхэд та сонголт надад хэрэггүй байсан гэж хэлсэн. Харин таны хувьд ямар юм бэ? Та сонгохыг хүсээгүй, яагаад?

-Үгүй ээ, Драко. Хэрэв сонгох зүйл байгаа бол сонгож болно, харин надад – байхгүй. Аль хэдийнэ хоёр жил, - гэж Нарцисса аяархан хариулав.

-Хоёр жил ээ? Хоёр жил... Хоёр жилийн өмнө юу болсон юм бэ? За байз... Тийм! Аавыг бүлгэмтэй нь Азкабанд хорьсон, гэхдээ би холбоог нь харахгүй байна.

-Чамд тэгээд ч хэрэггүй.

Драко санаа алдаад чимээгүй болсноо гэнэт:

-Харри Поттер цамхагт байгаа.

-Би мэднэ ээ. Хөөрхий хүү...

-Хөөрхий хүү гэнэ ээ? Тэр үү дээ?

“Хөгийн амьтан!” – Гермиона Малфойыг галын хайчаар нам цохиж унагаамаар болов.

-Соплохвост барааг нь ганц хараад айсандаа үхэхээр тийм мангастай нүүр тулгарах хаяанд нь ирчихээд байхад тэр Поттерыг хөөрхийлж байдаг!

-Драко, тэр энэ бүх зүйлд хутгалдсандаа үнэхээр ямар ч буруугүй зүгээр л нэг хүүхэд.

-Ямар юмаараа хүүхэд байдаг юм?! – гэж Драко уурлав.

Нарцисса юу ч хариулсангүй. Чимээгүй болов. Гермиона зууханд шатах галын чимээг сонсон энэ бүхэн хар дарсан зүүд байгаасай гэж бодно. Ийм утгагүй зүйл яавч жинхнээсээ болж байх боломжгүй! Ийм байдаггүй биз дээ? Эд чинь гэртээ байгаа ээж хүү хоёр шүү дээ, үхэл амьдрах хоёрын аль нэгийг нь сонгох талаараа ярьж байх ёсгүй хүмүүс. Хоолойд нь дуулдах энэ золгүй явдал болсон мэт өнгө... Ийм байх ёсгүй ээ, бас Харритай ч ямар ч муу зүйл тохиолдож болохгүй.

Гэнэт Нарцисса хэллээ:

-Харри Поттер ч бас тэнд байх болно.

-Хаана? – Драко ойлгосонгүй.

-Залгамжлагчийг бий болгохын тулд Эзэнд Харри Поттер хэрэгтэй, - гэж хатагтай Малфой удаанаар хэллээ.

-Зогс! Удахгүй миний толгой хагарах нь. Таван минутын өмнө түүнд та хэрэгтэй байсан. Поттер ямар хэрэтэй юм? Харанхуйн Эзэн залгамжлагчаа л төрүүлэх гэж байгаа биз дээ, эсвэл тэр нь хэд хэд байх ёстой юм уу? Ээж, жаргалтай болохын тулд надад Поттерын үр удам л хамаатан дунд минь дутаад байж л дээ...

Малфой аяархан ярьж байсан ч ярианых нь хурд нь нэмэгдсээр байв.

“Истерикийн (hysterics) шинж тэмдэг”, - гэж маш багахан бах нь ханасан шинжтэйгээр Гермиона бодов, тэгсэн ч өөрөө түүнээс илүүгүй байлаа.

-Драко, боль! Суу! Чамаас болж миний толгой эргээд байна.

Орны чийхрах чимээ.

-За байз! Тайван. Та яаж тэр бүгд өрнөх ёстой талаар мэдэх үү?

-Одоо тэд шившлэгээр хүүгийн ээж аавынхаа талаархи бага насны дурсамжийг сануулахыг оролдож байгаа. Тэрний ээжийнх нь хийсэн ямар ч юм, нэг шившлэгийг сануулахын тулд. Ямартай ч уулзалтыг өнөө орой товлосныг харахад тэд аль хэдийнэ олчихсон байх. Дараа нь яг... үйл явцын үед түүнд хүүгийн цус хэрэгтэй.

-Яаж “үйл явц” байдаг юм?

-Драко, би чамаас гуйж байна, тэртээ тэргүй юуг ч өөрчилж болохгүй, - Нарциссагийн хоолой үхээрийн сонсогдно.

-Харин ч нэг үгүй шүү!

-Драко, би энэ доромжлолыг тэвчихээ хий хоосон болгомооргүй байна. Хэрэв чи зогсоох гэж оролдвол тэд чамайг үгүй хийчихнэ шүү дээ... Ер нь чи угаасаа тийм хоёр шидтэнтэй бас дээрээс нь хамгаалагчидтай байхад юу хийж чадах юм бэ?

-Поттерын цус. Поттерын цус... Юу гэж бодож байна, тэд аль хэдийнэ тэрнийг нь авчихсан уу?

-Би хэлсэн шүү дээ, тэр явцын дунд хэрэгтэй гэж.

-Тэгэхээр... цус байхгүй бол залгамжлагч байхгүй гэсэн үг. Харин Поттер байхгүй бол – цус байхгүй.

-Чи юу бодоод байна аа?

-Сайхан амраарай, ээжээ, - энгэж хэлээд Драко өрөө рүүгээ нисэх шиг ирж хаалгыг хаагаад түгжих шившлэг хийж эхлэв. Хаалганы нөгөө талаас аргаа барсан тогшилт сонсогдно.

-Драко, би зөвшөөрөхгүй! Боль! Би тэртээ тэргүй гарчихна!

-Ээж, зуравдугаар давхар, далавч байхгүй бас та шүүрэн дээр нисч чадахгүй. Өглөөний зургаад би Люциусынд. За байз байз байз... Маргааш зургаа хагсад таныг эндээс гаргана.

-Драко Регулус Малфой!

-За би өөрийн хүмүүжлийн цоорхойнуудыг бүгдийг нь мэднэ дээ. Ээж, хамаг гэрийг сэрээчихвэл тэр үед намайг зоолттой алах байх шүү.

-За за, - гэж Нарцисса аяархан хэлэв, - чамайг хийж байгаа зүйлээ мэдэж байгаа гэж найдаж байна.

-Тэгэлгүй дээ! – гэж хүү нь хариулав. Тэгээд хамар доороо ахиад өөртөө давтна, - Поттер байхгүй бол цус байхгүй, - гээд өрөөний голд зогсох Гермиона руу хачин харцаар харав.

-Малфой! Энэ талаар бодоод ч хэрэггүй шүү. Хэрэв чи Харрид ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөж байгаа бол чи эхлээд надтай үзэлцэх хэрэгтэй болно, - гэхдээ охин хоолой нь чичрээгүй гэдэгт хамаг байдгаараа найдаж байлаа.

Малфойын байгаа байдлыг харахад хэрэггүй найдсан бололтой, өнөөх нь огцом инээв:

-Грейнжер, яах гэж энгэж айлгаж байдаг юм б дээ? Чи үнэхээр дайны байдалдаа оржээ...

Охины ичсэн харцанд анхаарлаа хандуулалгүй өрөөний эзэн угаалгын өрөө рүү оров. Гермиона яахаа мэдэхгүй л зогсно. Юу хийх вэ? Өрөөнөөс гүйж гараад тусламж гуйх болж байна уу? Малфой яалт ч үгүй ямар нэгэн зүйл сэдсэн байна. Аанхан, энэ цамхагийн бусад оршин суугчид бүгд сахиусан тэнгэрүүд – нэгэнд нь ч муухай санаа байхгүй. Магадгүй Нарциссаг суллаад түүнтэй ярилцах уу? Тийм ээ, тэгэхийн тулд дохиураа ашиглах хэрэгтэй болно. Тэгэхэд Малфой хамгаалагч-троллиудын талаар юу юу гээд яриад байлаа?

Юу ч бодож олж чадалгүйгээр охин угаалгын өрөө рүү очин хаалгыг нь тогшоод асуулаа:

-Малфой! Чи юу сэдээд байгаа юм бэ?

Өрөөнд уур орж ирэн хаалга онгойход босгон дээр өнөөх тэсэхийн аргагүй хөгийн амьтан гарч ирлээ. Тэсэхийн аргагүй, яагаад гэвэл нүцгэн. Бүхлээрээ биш л дээ, таазан дээр нь тогтох алчуурыг эс тооцвол.

Гермиона түүний нойтон мөр болон Блезын үлдээсэн эгэмний ясан дээрхи тэмдэг рүү тэнэг юм шиг л харна. Тэрээр Малфойыг ийм төгс галбиртай гэж төсөөлөө ч үгүй байжээ. Булчин шүрмэслэг. Өөрийн бие хаад хэр их хугацааг зарцуулдаг байна аа? Эсвэл энэ квиддичийн байнгын бэлтгэлнээс болдог юм болов уу? Бас тэр хараал идсэн скаутын зуслан... Түүний гэдэсний булчингаар нүдээ гүйлгээд охин шүлсээ залгив. Улайх л хэрэггүй байсан юм даа.

-Асуудал байна уу, Грейнжер? – гэж сонирхсон шинжтэйгээр Малфой өрөөрүүгээ алхангаа асуулаа. Охины хажуугаар өнгөрөхдөө мөрлөхөд Гермионагийн чихнээс золтой л уур савсчихсангүй. Гермиона өөрийгөө буцалж буй данхтай цай шиг л мэдэрч байлаа.

-Тэгэхээр чи юу асууж байлаа? – энэ үгсээ хэлээд шкафныхаа нэг хаалыг нээн доторхыг нь судалж эхлэв.

Гермиона юу болохыг ойлгож амжхаасаа ч өмнө орилчихов:

-Малфой, чи угаалгын өрөөнд байхдаа хувцсаа өмсчихөж чадаагүй юмуу? !

-Юу өмсөх байсан юм? – гэж асуунгаа эргэн харав.

Гартаа тэрээр дотуур хувцас гэж сижиглэхээр зүйл барьчихсан байв.

-Грейнжер, энэ бол миний өрөө, би энд бүхэл шөнөжингөө чихэн дээрээ тогтсон ч болно. Ямар ч дүр төрхтэйгөөр, - гэхдээ хөмсгөө өргөв. – Хэрэв чи ямар нэгэн зүйлд санаа зовоод байгаа бол цаашаа харж болно.

Охин огцом эргэн харахад шатаж байгаа хацар нь салхи мэдэрлээ. Хэрэв тэрээр эндээс аврагдах юм бол энэ үйл явдлыг их удаан хугацааны туршид мартахгүй байх. Гэхдээ өөрийнхөө нэрийг ч санахгүй болно гэж Малфой амлаад байсан. Гомдмоор юмаа.

-За боллоо, өөрийн гэнэн цайлгандаа санаа зоволгүй эргэж харж болно.

-Малфой, чи мэдэх үү, чи хамгийн...

-Хөөе! Сайтар боддоо, үргэлжлүүлэх хэрэгтэй юу?

Гермиона эргэж хараад Малфойын хар нарийн жинс болон бариу хар ноосон хоолойтой цамц өмссөн байхыг олж харлаа. Түүнд энэ өнгө үнэхээр гайхалтай зохиж байв. Тэр бага зэрэг боролсон бөгөөд цайвар үс нь шүршүүрийн дараа чийгтэй харагдна.

-За байз байз байз... – Малфой Гермионагийн хажуугаар гарч өрөөгөөрөө яваад камины хажууд очоод зуун наян градус огцом эргэв. – Бүх зүйл энгийн. Тэдэнд Поттер хэрэгтэй, тийм биз?

-Тийм, - гээд Гермиона толгой дохив.

Малфой Гермиона руу харан харцаараа өөрийнхөө зүгээр л чангаар бодож байгаа бөгөөд түүний бодол огт сонин биш гэдгийг ойлгуулав.

-Поттер байхгүй бол... Асуулт гэвэл – яаж?

Өнөөх нь Гермиона руу харж зогсоход түүний энэ харцны төвд зогсох эвгүй болж эхлэв. Охин өмнөх Малфойыг бүр санаж байлаа. Шархлуулж л байдаг, хангалуун биш л байдаг... Үүнийг нь зургаан жил ажиглаж байгаа шүү дээ тиймээс тэр нь зүгээр, яагаад гэвэл дасчихсан. Харин үзэн ядмаар слизеринчийн энэ байдал нь охины харж байгаагаар бол хэтэрхий ажил хэрэгч, тиймээс түүнээс юу ч хүлээж болохоор болж байна. Юугаа хараад байдаг байна аа! Гэвч нэг минутын дараа Малфой түүний зүг рүү харж байгаа ч шал өөр зүйл харж байгаа гэдгийг тэрээр ойлгов. Малфойын толгойд удаанаар төлөвлөгөө боловсорч байгаа бололтой. Гермиона хажуу тийш нэг алхахад хүү бүр нүд ч цавчсангүй. Тийм байна! Гермионаг цонхоор үсэрсэн ч өнөөх нь тоохооргүй байлаа. Охин өрөөгөөр нь явж түүний бичгийн ширээний эсрэг талд байрлах орны буланд очиж суув.

-За! – гэж Малфой дуулгахад Гермиона бэлэн байлаа, - Бид эндээс явна.

-Хаашаа? – гэж болгоомжтойгоор асуулаа.

-Поттерлуу зочилхоор.

Гермиона биеээ чангаллаа.

-Чи чинь хэлэхдээ...

-Грейнжер, тайвширдаа. Бид Поттерт юугаар ч тусалж чадахгүй.

-Гэхдээ чи чинь... – сэтгэлд нь сэргэсэн найдвар удаанаар унтрав.

-Бидэнд тусалж чадах хэн нэгэн хэрэгтэй. Хурдан бас үр дүнтэй. Бас илүү асуултгүйгээр.

Энгэж хэлээд Малфой зог туссан Гермионагийн хажуугаар гаран шкафруугаа явлаа. Охин тэдэнд хэн тусалж чадахыг бодоод бодоод олохгүй байв. Тэр хооронд Малфой шкафнаасаа урт чемодан шиг юм гаргаж ирэн онгойлгоход дотор нь шүүр байв. Гермиона шүүрнүүдийг сайн ялгаж мэддэггүй ч маш үнэтэй загвар болохыг нь хараад л шууд ойлгов, бас шүүрэндээ тавьдаг анхаарлаа хэр барагийн хүнд тавиад байдаггүй гэдгийг нь ойлголоо. Түүний шүүр нь төгс байдалтай байв.

-Зааа, - гээд босч ирээд цонхруу дөхөж, - Саравчинд илүү шүүрнүүд байгаа. Мэдээж минийх шиг ийм зэрэглэлийх биш л дээ, гэхдээ чиний Поттерын “Цахилгаан”аас илүү саак дээр нисэж байсан юу л бол, Уизлигийн моднуудыг бүр яриад ч хэрэггүй биз. Тийм болохоор тэнд байгаагаар чи болгочих байх.

Үүнийг ярингаа Малфой анхааралтайгаар шүүрээ янзлан ямар нэгэн юм тохируулж байлаа.

-Би нисэж байгаагүй... – гэж Гермиона аяархан хэлэв.

-Тээр... Хэрэв Поттер “Цахилгаан”-аа өгч байгаагүй бол чи илүү эвтэйхнийг амьдралдаа үзэхгүй... Давтаад хэлдээ! – гэж өөрөө өөрийгөө таслав.

Охины хэлсэн үгний утгыг ойлгож эхлээд удаанаар эргэж Гермиона руу харав. Түүний нүд рүү харах мөчийг хойшлуулахын тулд Гермиона бичгийн ширээн доогуур шидэгдсэн Нарциссагийн шаахайг маш анхааралтай ажиж байлаа. Их ганган, битүү үнэт чулуугаар чимгэлсэн...

-Грейнжер, би буруу сонсчихов уу?

Камины галанд энэ чулуунууд яасан гоё гялалзаж байна аа. Эххх! Хариулах л болждээ...

-Би шүүрэн дээр нисэж чаддаггүй ээ.

“За боллоо боллоо! Би хэлчихлээ, одоо тэгээд намайг ална биз.”

-Юу яриад байгаа юм? Бүх хүүхдүүдийг нэгдүгээр курсэд сургасан. Чи ч бас сурсан л байлгүй. Тэгээгүй бол чи шалгалтан дээрээ унах байсан байлгүйдээ.

Гермиона улайчихав.

-Миний дүнг хичээнгүй байдал болон теорийн төгс мэдлэгийг минь үнэлээд тавьчихсан юм. Түүнээс хойш би шүүрэнд ойртоо ч үгүй.

-Өөө заааз! Болждээ. Гайхалтай төлөвлөгөө маань их мэдэгч Гермионад теорийг нь мэддэг болохоор дүн тавьснаас болж тамруу цөмрөн ортлоо нурах нь дутаж дээ, өнөөдөр тэгвэл мэдлэгээ ашиглана мэдэв үү! – гэж Малфой үглэв.

-Малфой, би нисэхгүй ээ, - Гермиона бүр холдов, - би чадахгүй, би өндрөөс айдаг, би удирдаж чадахгүй.

Малфой шүүрээ ширээн дээрээ эвтэйхэн тавиад Гермиона руу ойртов. Охин бүтээлэгтэй уусахыг хүсэж байсан ч бүтсэнгүй.

-Танай үзлийн Поттерт хүндэт донерын тэмдэг өгнө гэдгийг сануулахыг хүслээ. Үхснийх нь дараа!

Тэрээр охины дээрээс харж байлаа.

-Шийд!

-Малфой, арай өөрөөр оролдож болохгүй юм уу даа?

-Тэгэлгүй яахав! Би нисчихье харин чи гол хаалгаар алхаад гар, болж байна уу? Ямар санаа байна даа?

-Их онцгүй, - гэж охин гунигтайгаар хариуллаа.

Слизеринч хад чулуу шиг түүний урд зогсхоо больж ширээрүүгээ явав.

-Чи энгэж ирсэн юм уу? – Малфой харцаараа Гермионагийн даруухан хувцлалтыг гүйлгэлээ: элгэн гутал, хуучирсан жинс болон цайвар даавун цамц.

-Үгүй ээ! Би бүтэн чемодан дүүрэн хувцастай ирсэн. Танай хаалгач тун удахгүй наашаа аваад ирнэ, - гэж охин зэвүүтэйгээр хариулав.

Залуу чимээгүйгээр шкафруугаа очин ухаж гарав. Минутын дараа тэрээр Гермиона руу хар өнгөтэй дулаахан хоолойтой цамц шидэв. Цамц нь аймшигтай инээмсгэлэлтэй мөнгөлөг өнгийн лууны зурагтай байлаа.

“Яасан ч хөөрхөн эд зүйлстэй юм б дээ. Энэ сайхан амьтан нь намайг хазчихгүй байгаадаа”.

-Наадах чинь надад байгаа хамгийн жижиг хэмжээтэй нь. Илүү жижигхэн алга, - гэж Драко Малфой хэлэв.

Галзуурмаар юм! Малфой миний төлөө цамцаа золиосоллоо. Ямар их халамж вэ.

-Хогвартс хүртэл цэнхэр болтлоо хөрсөн цогцсын хамт нисэж очмооргүй л байна шүү, - гэж шууд л сэтгэгдлийг үгүй хийв.

-Бид Хогвартс руу нисэх юмуу? – гэж Гермиона хоолойтой цамцыг өмсөнгөө асуулаа.

-Өөр санал байгаа юм уу?

-Үгүй ээ! Малфой...

Түүний шүүр аль хэдийнэ агаарт тогтсон байв, харин өөрөө тэрээр хар курткаа өмсөж байлаа. Охины өрөвдөлтэй хоолойг сонсоод түүнрүү удаанаар харж байснаа санаа алдаад:

-Хэзээ нэгэн цагт хоюулаа нисэх гэж оролдож байсан уу?

Тэр хэзээ ч түүнийг гайхшруулж дуусахгүй бололтой.

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.06.16 9:00 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
яаааая зэвүүн дууслаа шүү :brows: :reddevil3: :clap:

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.06.16 5:56 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6094
Location: Энд
wallflower wrote:

-Драко Регулус Малфой!


Нарцисса хүүхдээ Сириусын дүүгийн нэрийг өгсиймуу? Сонирхолтой л юм.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.06.16 9:05 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
үгүйшдээ, эхний бүлгүүдээр гардаггүй билүү? Малфойын удамд байсан бас нэг арай дажгүй сайн санаатай хүн байхаа, тэрний нэрийг өгсөн юмаа

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.06.16 9:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6094
Location: Энд
Хаха арай дажгүй сайн санаатай юу

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.06.16 10:36 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
йэс. малфойын үр удмынхан бүгд л өөрсдийгөө их юманд бодчихсон бусад хүмүүсийг доромжилдог тэнэгг дуракууд байсан нь ойлгомжтой, тэр дундаас арай гайгүй нөхөр байсан байхаа, би одоо сайн санахгүй байна өө. ямартай ч тэрний нэрийг өгсөн нь бас ийм rebel нөхрийг бий болгоход хүч нэмэр оруулсан гэдгийг эцэг эх нь төсөөлөх ч үгүй байгаадаа ч билүү нэг тиймэрхүү зүйл байсан санагдаж байна.

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.10.16 12:23 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
Laptopoo nowsh bologchloooooo Uchriin olhoro urgeljluuleed oruulj ehelnee. Sumimaseeeen

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.10.16 6:14 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6094
Location: Энд
Өө баларсан юм. Би цагаан сарын бэлэг гээл үсрээд ороод ирсэн чинь ккк.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.22.16 8:17 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ДУЭЛЬ.


Тэр хэзээ ч түүнийг гайхшруулж дуусахгүй бололтой.

-Чи яаж байнга Блэк болон түүний нөхөдтэй тааралдаад байдаг юм бэ? Северус, энэ чамд таашаал мэдрүүлдэг юм уу? – Нарцисса Слизерины зочдын өрөөнд Северус Снейпын өөдөөс харан шалан дээр суугаад түүний үснээс нь бохир ногоон өнгийг арилгах гэж оролдож байлаа.

Северус их зухалдсан янзтай түүний шидэт дохиурыг нь холдуулж:

-Тэгэлгүйдээ, бүх сургуулийн өмнө өөрийг чинь тэнэг хүн шиг л харагдуулахаар үнэхээр сайхан таашаал өгдөг юм. Заримдаа би чиний тэр ах шуу юмыг чинь алахыг ямар их хүсдэг гээч! Яаж чамд тэр тэнэгийн ген нь бас байдаггүй юм.

-Северус, - гэж ярьж эхэлхэд Нарциссагийн хоолой нь усны хөлдөх температур луу дөхлөө, - түүний гэр бүлийн талаар ярьж зүрхлээд хэрэггүй шүү. Гений талаар хэлэхэд бол бид хоёр тийм ч ойрын хамаатнууд биш. Би түүнийг ах гэдэг ч гэсэн... Битгий хөдлөөд бай, тэр чигээрээ ямар нь мэдэгдэхгүй өнгөтэй болохыг хүсээ юу.

Хаалга савах чимээ сонсогдож зочдын өрөөнрүү Люциус Малфой бууж ирлээ.

-Северус? Үснийхаа засалтыг тэр чигт нь өөрчилхөөр шийдээ юу?

-Боль, Люциус! Энэ чинь инээх зүйл биш! – гэж Нарцисса хэллээ.

Өнөөх нь мөрөө хавчин асуулаа:

-Та хоёр тоглолт руу явцгаах юм уу?

Өөрөө тэрээр мөнгөлөг судалтай бараан ногоон өнгийн ноосон цамц өмсөөд гар дээгүүрээ ар нуруун нь өөрийнх нь хэзээ ч мартагдашгүй овогийг өёсон бараан ногоон өнгөтэй нөмрөгийг шидсэн байлаа.

-Болчихлоо, - гээд Нарцисса Снейпын үснээс дохиураа аван Малфой руу эргэж хараад, - Үнэнийг хэлэхэд би хүсэхгүй байна. Квиддич – уйтгартай байдаг.

-Харин би явна аа, - гээд Снейп өөрийн нөмрөгийг авчрахаар явав, яагаад гэвэл энэ жилийн аравдугаар сар хүйтэн иржээ.

Нарцисса Люциус хоёр хоюулахнаа үлдэцгээв. Их ховор тохиолдол.

-Нарцисса, - Люциусын хоолой нь их зөөлхөн байлаа, дэндүү зөөлөн, - ирээдүйд хүмүүсийн хажууд надтай ярихдаа хэлэх үгээ бодож байхыг хүсэх байна. Ер нь хүмүүсийн хажууд биш ч байсан гэсэн. Би эхнэрээсээ “боль” гэх мэт үгсийг сонсохыг хүсэхгүй байна. Ойлгов уу?

Нарцисса чимээгүй толгой дохив. Тэрээр ядарч бас түүнд огт хамаагүй байлаа. Тэгж л байна биз. Хүмүүсийн хажууд ч хоюулахнаа байсан ч тэрэнтэй зүгээр огт ярихгүй байж чадна шүү дээ.

-Квиддичийн хувьд бол чи төөрөгджээ, хонгор минь. Энэ үнэхээр сонирхолтой, - гэж Люциус тулгасан байдалтай сонсогдов, - Бас миний тоглохыг харах чамд таалагддаг. Зөв биз? Сонсохгүй байх чинь.

-Чи тэгээд ийм тактикаар намайг тоглолт руу явахыг уриад байгаа юм уу?

-Зүгээр нэг тоглолт руу биш. Миний тоглолт руу. Слизерин Гриффиндорын эсрэг. Энэ үргэлж сонирхолтой байдаг.

Энэ үеээр зочдын өрөө рүү Снейп бууж ирэв, бас түүний араас хэдэн сурагчид. Бүгд факультетын өнгөөр хувцсалцгаажээ. Нэг нь бүр нүүрээ хүртэл будчихсан харагдав. Төрөл төрлийн өнгөөр бялхдаггүй зочдын өрөө бүр илүү ногоон болчихсон мэт санагдав.

“Намагт байгаа юм шиг л санагдах юмаа”. – гэж Нарцисса бодлоо.

Люциус Нарцисса руу дөхөж очоод өөртөө наан духан дээр нь үнсэхэд бахархсан хоолойнууд сонсогдов.

-Амжилт хүсээрэй, - гэж охин руу харан зөөлнөөр хэлэв.

Тэгнэ л дээ! Хэрэв хоромын өмнөх үгсийг нь сонсоогүй байсан бол тэр үнэхээр өөрт нь ухаангүй дуралжээ гэж итгэхээр байлаа. Ийм чин сэтгэлийн харц, ийм зөөлөн өнгө аяс...

Нарцисса өлмий дээрээ зогсоод түүний урууланд өөрийнхийгөө хөнгөхөн наав. Люциус бага зэрэг инээмсгэлэв.

-Амжилт хүсье, хонгор минь! – гэж бүгдэд сонсогдохоор тодоор хэлэв,- Бидний суудлын эхний эгнээнээс үзэх болно оо.

Үүнийх нь араас бахархсан “браво” гэх орилолдоон дагах ёстой байсан юм: түүнийг ямар ихээр үзэн ядаж ямар зөөлнөөр харж байваа. Люциус сэтгэл хангалуун үлдэж эхний ялалт охинд ирлээ. Толгойд нь эсэргүйцэл орж ирэхээ больтол ийм зүйлс хэр их болох болдоо.

***

Хувцас солих өрөөнөөс стадионы бүрхэг тэнгэр доор гарч ирэхдээ Люциус суудлуудыг гүйлгэн харлаа. үргэлжийн байдаг шиг слизерины талд атга ногоон өнгө тэгээд үлдсэн нь яг л галд автчихсан юм шиг. Улаан өнгөнөөс нь нүд өвдөх шиг.

Шигшээ багийнх нь ахлагч болох Стивен Флинт төв тойрог руу гарч Джеймс Поттерын гарыг барилаа.

“Түүний хурууг хугалчихдаггүй юм байхдаа, - гэж Люциус залхуутайгаар бодов, - ядаж ганц удаа ч болов снитч бариад авчихдаг бол”. Мэдээж ямар ч найдлаггүйгээр бодож байгаа, яагаад гэвэл нэгт, үүнийх нь төлөө Флинтыг тоглолтноос чөлөөлнө, харин түүний хэмжээнд хүрэх запас баригч бидэнд байхгүй, харин хоёрдугаарт гэвэл Поттер хугархай хуруутай ч талбай дээр юм юм үзүүлнэ шүү. Хэн бүгд мэдэх нэг муу ёрын заншил бий болсон юм: дөрвөн жилийн туршид Гриффиндорын баригчаар энэмуу нусхай болсноос хойш үзэн яддаг факультетын эсрэг тоглолтон дээр Слизерины баригч нэг ч удаа снич барих боломж олдоогүй билээ.

“За тэрмуу Поттерыг чөтгөр аваг, бусдыг нь бүгдийг нь ялчихна...”

Шүгэл арвандөрвөн тоглогчийг агаарт дүүлэх дохиог өглөө. Люциус шийднүүдийг тойрж нисэснээ өөрийн заншсан байрлалаа авлаа – голоосоо бага зэрэг зүүн талруугаа. Тэрээр яг энэ байрлалыг авсаар их уджээ. Яагаад гэвэл өөрийнх нь зүүн тал руугаа огцом эргэх нь баруунаасаа илүү хурд болон хүчээрээ муу гэдгийг ойлгосонд юм. Энэ нь юутай холбоотой гэдгийг залуу хүү мэддэггүй байв, магадгүй баруун гараараа бичдэг болохоор юм болов уу? Тийм учраас Малфой өөрийн техникийн энэ онцологоо тоглолтондоо үргэлж ашигладаг байв. Хайхрамжгүйгээр тоглолтыг ажин агаарт тогтно. Түүний хаалганы ойролцоо эсрэг талын тоглогч хэт ойртох хүртэл тэрээр хайхрамжгүй байна. Тэр үед бол байнга л бараг залхуурч байна уу гэмээр тайвнаар биеэ авч явдаг Люциус Малфойыг танихын аргагүй билээ. Тиймэрхүү үедээ тэрээр үсэрэхдээ бэлдэж байгаа араатантай илүү төстэй болдог байв. Түүнд магадгүй бэлтгэлдээ гарагчихмаар зүтгэл дутдаг байх, заримдаа хэт өөртөө итгэх итгэл нь түүнийг алдахад хүргэдэг байв. Люциус Малфой ихэнхидээ өөртөө итгэх болон өөртөө итгэчихсэн хоёрын хооронд байх нарийхан зураасыг анзаардаггүй бөгөөд үүнээсээ болж үргэлж шангаа хүртдэг ч дүгнэлт хийж даанч сураагүй юм. Эсвэл магадгүй түүнд ямар нэг чухал зүйл байдаггүй юм болов уу? Жишээ нь, Поттерын тоглохыг харж байхдаа тэрээр дотроо “живхнээсээ шууд л шүүрэн дээр суучихсан юм шиг” гэж чимээгүй цухалдна. Бүх зүйл Поттерын хичээнгүй бэлтгэл болон ялах хүсэлд нь ч байгаа юм биш, түүнд ямар нэгэн гал цог, заяасан авьяас байдаг байв. Харин Люциуст тийм зүйл байсангүй. Түүний нислэгт нь хурд болон зүтгэл хүрэлцэдгүй байв. Түүгээр ч зогсохгүй Люциус багаасаа их шийтгүүлдэг байснаасаа болоод өвдөлтөнд дасах биш харин ч эсрэгээрээ өвдөлтнөөс үхтлээ айдаг болжээ. Тэрээр өөрийгөө хэзээ ч ихэнхи бусад тоглогчид шиг эд тэмцэлдээн руу хагас ухаантай юм шиг яаралтай орж чадахгүй гэдгээ мэддэг байв. Мэдээж тэрээр өөрийн факультетдээ хайртай бас ялалтыг хүсдэг байсан ч даанч өөрийгөө хамаагүй илүү хайралдаг билээ. Хаалгачийг байрлал түүнд яг тохирдог, яагаад гэвэл энд нээлттэй харилцаа, түлхэлцээн, тэмцэлдээнд оролцох хэрэггүй учираас. Бладжерын талаар ярьвал, түүгээр, дүрмийн дагуу, зөвхөн слизерины хөөгч нар л хаалгач руу дайрдаг байв. Үлдсэн дайснууд бол арай хүнлэг гэх юмуу даа. Тиймээс бладжерын хохирогчдын жагсаалтнаас Люциус ямартай ч хасагдаж байв. Жижигхэн зүйлд сатаарахгүй байх нь түүнд давгүй хаалгач байхад нь туслана, гэхдээ ямарч байсан энэ удаад бол Сириус Блэкээс бусдаар, гэвч тэрээр өөрөө өөртөө үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг үнэхээр хичээх ажээ.

Тэрээр өөрийн өрсөлдөгч рүү ширүүн харцаар харлаа, өнөөх нь зөвхөн тоглоомон дээр ч бус амьдрал дээр ч өрсөлдөгч болсон билээ: эсрэг талын шийдний хажууд танихгүй, харахад хэврэгхэн хоёр юмуу гурав дугаар курсын сурагч харагдав. Хачин юм, тэрээр өөрийн нүдээр Блэк тоглолтын хувцастайгаа хувцас солих өрөөнөөс гарч байхыг харсан шүү дээ. Эсвэл түүнийг түр хугацаанд запас тоглогч болгоод энэ хүүхдийг өөрийгөө туршихыг хүссэн юм болов уу? Утгагүй юм, энэ хүүхдийг эхний квофлоор л хамт шийд рүү оруулчихаар байна шүү дээ. Дээрээс нь шийдээр орохдоо шүргэх ч үгүй, тийм л жижигхэн хүү харагдаж байна. Үгүй ээ, яаж ч бодсон Слизерины эсрэг тоглолтон дээр хамгийн тэнэг гриффиндорчууд ч ийм тэнэг зүйл хийхийг сэдэхгүй. Пуффендуйын эсрэг тоглолтон дээр оролдож болох л юм, гэвч бас л үргэлж боломж олдохгүй.

Чөтгөр ав! Блэк хаана байна аа? Люциус хатагтай Хучын хэлэх төгсгөлийн үгсийг сонсож байгаа тоглогчдыг анхааралтай гүйлгэж харлаа. Ийм зайнаас бүгд л адилхан харагдаж байв. Юу болоод байна аа? Шүгэл дуугарч бодох завдал ч гарсангүй. Өдий хүртэл байрнаасаа хөдлөлгүй агаарт тогтож байсан улаан ногоон цэгнүүд огцом ийш тийш нисцгээв. Люциус багийн ахлагч биш байсан ч өөрийн сонирхлоор эсрэг багийнхаа тактикийг шинждэг байлаа.

Шүглийн дуунаар нэг улаан цэг дээш нисэв – Поттер; хоёр нь талбайн ирмэгээр нисэж бага зэрэг байрлалаа өөрчилөв – нэг нь Томас Маккей, нөгөөхийг нь Люциус зүгээр царайг нь л мэддэг байлаа. Тэд хөөгчид байв. Гурван тоглогч талбайгаар маш их хурдтайгаар нэг нисэж, нэг өрсөлдөгчтэйгөө мөргөлдөж байсан учираас хэн нь хэн гэдэгийг мэдэхийн аргагүй байлаа. Түүгээр ч зогсохгүй Роберт Дэвис квофлоо гриффиндорын голын шийдрүү хүчтэй шидэхэд хаалгач хүү пүрш шиг хонхолзон дээш нисэж эвгүйхэн бөмбөгийг цохиход шууд л нэг улаан цэг түүнийг нь барьж аван бладжераас бултан талбайн гол руу ухас хийлээ. Квофлын төлөөх ширүүн тэмцэл эхлэхэд Люциуст хүүг харах боломж олдов. Мэдээж царайг нь Люциус харж чадахгүй ч гэсэн биеэ чангалсан байдал болон нэг зүйлээр гараа ороонгоо тоглолтыг анхааралтай үзэж байгааг нь харахад ойлгомжтой байлаа:

“Бугуйгаа гэмтээчихэж, - гэж ойлгоод, - Толгойгоороо бодох хэрэгтэйшд. Тиймэрхүү бөмбөгнүүдийн шүүрээрээ цохиод эсвэл зүгээр оруулсан нь дээр байлгүй. Бүтэн шахуу тоглолт урд нь байхад дөнгөж эхлээд л гэмтэл авчихдаг. Бүх гриффиндорчууд л ийм байдагдөө.”

Энэ үед Люциусын анхаарлыг огцом хөдөлгөөн сатааруулав. Хорин метрын цаанаас эгц дээрээс нь нэг улаан дүрс хад шиг л унаж байлаа. Эхлээд Люциус түүний гартаа барьсан довтолж буй квофлыг анзаархаасаа өмнө снитчийг олж харсан Поттер байна гэж бодов. Люциус биеэ чангалж өөрлүү нь хурдтайгаар ойртох дүрсний царай руу нь харлаа. Тэрээр гриффиндорын шигшээгийнхны ихэнхи нь түрүү жил сургуулиа төгссөн гэдгийг мэддэг ба аргагүй эрхэнд үлдсэн тоглогчид нь янз бүрийн байрлалд хүч үздэг гэдгийг ч мэдэж байв. Ямар ч тоглогчийн байрлалд адилхан чанартай тоглож чадах хүмүүс байна гэдэг бодлыг Люциус толгойноосоо хөөхийг ихэд чармайна, яагаад гэвэл энэ бодол нь муу совин татуулж байлаа.

Гэвч гриффиндорын тактикын онцлогийг нь бөмбөг шидэж байхад нь л гайхширах хоцров, яагаад гэвэл түүний баруун доод шийд рүү квофл эрчтэй нисэн ирж байлаа. Люциус яг иймэрхүү цохилтуудад их дуртай байв – огцом эргэлт, тэгээд л хөгжөөн дэмжигчдийн алга ташилт. Гэвч ямар нэгэн зүйл арай биш байгаад байгааг нислэг дундаа ухаарав. Түүний бээлийг онох ёстой байсан квофл хурууных нь үзүүрээс хэдхэн миллиметрын цаагуур нисэн өнгөрөхөд Люциус буруу хэлбэртэй бор бөмбөг яаж шийд рүү орж байгааг харж хоцров.

-10-0! Гриффиндор оноог нээлээ!

Люциус огцом эргэж хараад Сириус Блэкийн харцтай тулгарлаа, түүний тэнэг баяртай инээдийг хараад бүр ч илүү уур нь хүрэх байх гэж бодтол харсан зүйл нь зуу дахин долоон дор байв. Люциусын өрсөлдөгчийн царайнд дургүй Слизерины эсрэг оноог нээсэндээ баяралсан инээдийн оронд гайхмаар бах ханалт үзэгднэ. Гриффиндорчи огцом эргэж Люциуст улаан нөмрөгөн дээрхи шар оёосыг харах боломж олдов: “Блэк”. Түүний дугаар нь “1” хэвээрээ байгааг алдалгүй анзаарлаа. Уламжлалаар бол нэг дугаартнууд хаалгач бөгөөд долоо дугаар бол баригч нарынх, бусад тоглогчид өөрсдийн дугаарыг хүссэнээрээ сольдог билээ. Тэгтэл улаан-шарынхны “нэг” дугаар талбайн голруу бас нэгэн ялалтыг хүссээр баруун гарынхаа алгыг өргөн нисэхэд бөөгнөрсөн баяртай гриффиндорчууд түүний хажуугаар алгыг нь цохин нисэн өнгөрч байлаа.

“Чөтгөр ав! Эсрэг шийдэн дээр байгаа нусхай бараг авагтадгүй бөмбөгийг авчихаад байхад би энэ хялбархан шидэлтийг авч чадсангүй шүү. Ядаж байхад түүний бөмбөгийг!”

Гэхдээ Люциус уур уцаартаа ухааныг нь булингартуулах боломжийг олгосонгүй. Энэ бол гэнэтийн үйл явдлын эффект байлаа – хэн ч тэднийг энгэж байраа солино гэж таамаглаагүй байх. Энэ дэгээнд нь Люциус ахиж баригдахгүй бизээ.

Тэрээр энэ зүйл ахиж давтагдахгүй саяны арганд нь ахиж орохгүй шүү гэсэн бодлыг бодож дуусаагүй байтал “нэг” дугаартай өрсөлдөгч ахин урд нь гарч ирэв. Энэ удаад Сириус хаанаас ч юм зүүн доод талаас эрчтэй бөгөөд шийдэмгий, бладжеруудаас хөнгөхөн бултан нисэн ирж байлаа. Гриффиндор иймэрхүү аргыг их хэргэлдэг байв: аль нэг анчинд бөмбөгөө дамжуулсны дараа бусад нь эсрэг багийнхныг хаадаг бөгөөд эцэст нь нэгийн эсрэг нэг л үлднэ. Анчинд энэ үед зөвхөн бладжерууд л аюул учруулдаг бөгөөд одоо ч Слизерины туршлагтай хөөгч нар гриффиндорчийн хөдөлгөөнд нь саад учруулна, бас Люциус ч анхны жилдээ тоглож байгаа биш билээ. Тэрээр анхаарлаа төвлөрүүлсэн Блэкийн царай руу эгцлэн харав. Өнөөх нь баруун гараараа бичдэг хэдий ч квофлыг зүүн гартаа барьсан байв. Тэгэхлээр тэрээр бөмбөгөө зөв гартаа дамжуулаад өөрийн үйлдлээ барьж өгнө, тэр үед нь бас Люциуст илүү хэдэн секунд ч гарах юм байна.

Яг л өмнөх удаа шиг энэхүү бодлоо бодож дуусаагүй байтал Сириус аль хэдийнэ бөмбөгөө дээд талын шийд рүү хүчтэй шидлээ. Шидэлт нь солгой гараараа байсан ч ямар нэг гайхамшигийн хүчээр зорилгоо биелүүлчихэв. Ийм зүйл яаж болчихвоо гэдгийг Люциус ойлгох ч үгүй байлаа. Тэрээр ахиад, хоёр дахь удаагаа цааш холдож байгаа дугаар болон овогийг харцаараа үдлээ. Ахиад л: ямар ч бодлоггүй зөвхөн тайван өөртөө итгэлтэй байдал. Энэ яагаад ч юм ихэвчлэн булигласан бас сахилаггүйтэх дуртай Блэктэй зохицохгүй байлаа. Люциус Дэвисыг эсрэг талын шийд хүрч очтол нь дагуулан харав. Слизеринчийн шидэлтийн дараа оноо өөрчилөгдсөнгүй: “20-0”.

Энэ хар дарсан зүүд шиг тоглолт дөчин хоёр минутын турш үргэлжлэв. Дуусасны дараа нь Люциус талбайн гол руу баяр хүргэх гэх мэт хэрэггүй утгагүй зүйлрүү очилгүй шууд л шийднээсээ доошилж хувцас солих өрөө рүү зүглэлээ. Хаалгаа өшиглөж ороод тавиур дээр шүүрээ байрлуулан хамгаалалтныхаа товчийг тайлах гэж хүчээр баахан чангайна. Бодолдоо тоглолтын төгсгөлийн мөч рүү очлоо. Үнэний нүд рүү харах хэрэгтэй – тэрээр энэ тоглолтонд хожигджээ. Багийнхан нь бүгд өрсөлдөгчдийнхоо довтолгоог дийлээгүй гэдэг хамаагүй, довтолгоо ч гэж, хамгаалалт гэсэн нь зөв байх. Эсрэг талын нусхайн шийдээр гучин гоол орсон, богино хугацааны тоглолт гэхэд үнэхээр бахархам тоо шүү, харин Люциусын шийдээр зөвхөн хорин нэг. Хамгийн гол нь тэр хүү тийм гэмтэл авчихаад хорин таван бөмбөгийг хаасан гэдэг, тэдний хэд хэд нь эхнийх шиг баригдадгүй шидэлтүүд байсан. Бас дээрээс нь Блэк хамгийн сүүлд гэнэт хаалга руу ухас хийхэд бүх слизеринчүүд түүнийг хаахаар ниссэн бөгөөд тэд түүнийг зүгээр л анхаарлыг нь өөр тийш нь татаж байгаа гэдгийг шууд ойлгоогүй ба Поттер талбайн захаас снитч атгаад нисэж ирэхэд л ойлгомжтой болсон билээ. Түүний хэзээдээ снитчийг барьж авч амжсаныг зөвхөн газар уначихсан байсан Флинт л олж харсан байх. Поттер өөрийн чадвараа ашиглажээ – зөвхөн тэр л тоглолтын хамгийн сүүлд оргилоосоо гарч ирж чаддаг байжээ. Флинт хэзээ ч тэгэж чададгүй байсан ба энэ удаад ч бас чадаагүй билээ.

Поттерын гарч ирсэн бараагаар Блэкруу довтолхоо больсон байжээ. Энэ үед хөөгч болох Брайт Мосс уураа барьж дийлэлгүй ойролцоо зогссон байсан Блэк руу бладжераа огцом хүчтэй шидэхэд Блэк толгойгоо л хааж амжсан бөгөөд цохилтоос болж хамгаалалтных нь товч нь ч дийлэлгүй сугарчээ. Блэк тэнцвэрээ алдаж толгойгоо барьсаар газар унахад нь хатагтай Хуч уналтыг нь зогсоож харин Томас Маккей Моссыг эргүүлээд бладжераар цохиж орхиход хатагтай Хуч хоёр алдааны цохилт шидүүлэв. Тэр оноо тоглоомонд яаж ч нөлөөлж чадахгүй нь мэдээж – Гриффиндор хэтэрхий их оноогоор тэргүүлж байсан учираас тэр шидэлт хамгаалагчийн л чадварыг харуулах л үүрэгтэй болж байх шиг байв. Спиннет Слизерины шийд рүү бөмбөгийг шидэхэд Люциус түүнийг нь амархан хамгаалав. Харин өнөөх хүү Дэвисийн шидсэн бөмбөгийг хамгаалж чадсангүй, тэгээд ч түүний доошоо Блэк рүү буухдаа шүүрээ арай гэж удирдаж байгааг нь харахад авсан гэмтэл нь хүнд гэдгийг Люциус ойлогжээ. Тэрээр Моссруу хальт харахад өнөөх нь зүв зүгээр байв, харин өвсөн дээр суун толгойгоо атгасан байгаа Блэкийн бээлийнийх нь доороос цус урсаж байлаа. Люциус хурдтай доош нисэв.

Тэрээр өөрийгөө муу байсан гэж хэлэхгүй. Спиннет ч тэр Дженкинс ч тэр түүний дайралтыг эвдэж чадаагүй. Энэ тоглолтын турш түүний хаалганууд руу гриффиндорын багийн гурав дахь анчин арван таван удаа орж ирсэнд хэн буруутай байхав? Хүлээн зөвшөөрөхөд үнэхээр зовлонтой байсан ч гэсэн Люциус Блэкийн шидсэн нэг ч бөмбөгийг хамгаалж чадаагүй билээ. Ийм зүйл түүнтэй анх удаагаа тохиолдов. Энэ шинэхэр тавигдсан анчин юун дээр таван жилийн туршлагатай хаалгачийг ялж чадваа? Магадгүй ямар нэгэн хамгийн чухал зүйл дээр л байх. Тэрээр зүгээр л нэг тоглолт руу гараагүй харин Люциусын эсрэг тоглолтонд гарчээ.

Хаалга нээгдэж үлдсэн багийнхан орж ирэв. Хэн ч бие биенрүүгээ харахгүй байлаа. Люциус замдаа хувцсаа тайлан шүршүүр лүү шууд л чиглэв. Хэнийг ч харахыг хүсэхгүй байв. Ядаж байхад ямар чөтгөрөө бодож Нарциссаг энэ тэмцээн дээр чирч авчирваа? Өнөөх нь тэгээд энэ доромжлолд баясч суусан биз. Люциусыг тайвшруулж буй цорын ганц зүйл нь гэвэл талбай дээрхи Блэкийн уналт үзэгчдийн суудлаас аймшигтай харагдаж байсан гэдэгийг мэдэж байгаа нь л байлаа.

***

Үүн дээр Люциус алдаагүй байжээ. Бүхэл ертөнцрүү аргаа баран ууралж байгаа Нарцисса үзэгчдийн суудлын хамгийн эхний эгнээнд амалсан ёсоороо сууж байлаа. Тэгэхдээ хөөрхий охин хөгжөөн дэмжигчдийн орилоон шуугианд дүлийрчихгүйг хичээн сууна. Гэвч үнэхээр сайн болж өгөхгүй л байв. Тоглолт эхлээгүй байгаа ч чих нь шуугиж эхлэв. Ашгүй нэг слизеринчууд хувцас солих өрөөнөөсөө гарч ирэн талбай дээр зогсоод өрсөлдөгч нараа хүлээлээ. Нарцисса тэдэн рүү гараа даллав. Түүнийг Люциус харсан эсэх нь охины санааг зовоосонгүй, ямар ч л байсан тэрээр хэлсэн зүйлийнхээ лав талыг нь биелүүлчихлээ. Өөрсдийн хувцас солих өрөөнөөсөө улаан нөмрөгтөнгүүд гарч ирэв. Люциусээс ялгаатай нь гэвэл Нарцисса шууд л харцаараа Сириус Блэкийн дүрсийг хайж олоод түүнээс нэг ч харц салгасангүй. Дөчин хоёр минутын туршид охин нүдээ хорстол түүнийхээ бөмбөг авахаар ухас хийх болгоныг, өрсөлдөгчийгөө хаах болгоныг нь дэлсэх зүрхээ чагнан үзэн суулаа. Түүнд бусад зургаан улаан дүрснүүд огт сонин биш байлаа, тэрээр тэднийг зүгээр л огт харахгүй байв. Зөвхөн тэр л байв. Охин түүний байрлалаа сольсон байгаад ч анхаарлаа хандуулсангүй. Зөвхөн ганц л бодол толгойд нь байв – тэр. Бусад бүх зүйл маш жижигхэн бас хамаагүй санагдна. Сириус өөрийн эхний бөмбөгийг оруулахад Нарцисса хөл ухас хийн хөл дээрээ зогсчихоод баяртайгаар орилох гэхэд нь Гойлын орилох хоолой түүнийг байранд нь авчирав:

-Битгий санаагаар унаа, энэ зүгээр л тохиолдол!

Нарцисса түүнрүү харчихаад буцаад суув. Тэрхүү дөчин хоёр минутын туршид мэдэрсэн давчидалыг тэрээр амьдралдаа хэзээ ч мэдэрч байсангүй. Харин тоглолтын хамгийн сүүлд Поттер снитчийг барьж авах мөчийг мэдээж охин хараагүй, яагаад гэвэл талбайн баруун захаар дүүлж буй Сириусыг дагуулан хараад сууж байсан ба тэрэнруу нь бладжер нисч очин мөргөхийг бараг хамгийн түрүүнд олж харсан биз. Хүчтэй цохилтонд залуу хүү хажуу тийш шидэгдэж формноос нь ямар нэгэн юм нь сугарав. Нарцисса орилход олон нийтийн дуу шуугийнд түүнийг нь хэн ч сонссонгүй. Сэтгэл нь түгшин хашлага руу гүйж очсон ч юу ч харагдахгүй байв. Түүнийх нь унасан газар луу тоглогчид нисэж байв, тэгтэл Моссын хавиар бас нэг бужигналдаан болоод эхлэх нь тэр. Тэгтэл бас яагаад ч юм тоглолт үргэлжилээд эхлэв... Харин Нарцисса энэ бүхий л мөчид өвсөн дээр суугаад байс хийн толгойноосоо гараа авч бээлий рүүгээ харах Сириусруу ширтэн зогсно. Бүгд үзэгчдийн хэсгээс явж эхэлхэд нэг Нарцисса ухаан орж гарц руу ухас хийв. Олны хөлөнд түлхэгдэж сургууль руу чиглэв. Гойл түүнд хувцас солих өрөө рүү очиж Люциусыг сэтгэлээр дэмжихийг санал болгов. Яадаг хувцас солих өрөө? Ямар Люциус? Нарцисса цамхагийн гол хаалга руу гүйж хүүхдүүд ийш тийш явж хүн хөл багасхад тэрээр эмнэлгийн жигүүр лүү зүгэллээ. Зөвхөн эмнэлгийн хаалга руу ойртох мөчид л грифиндорын хөгжөөн дэмжигчдийн давалгай мэт улаан өнгийг хараад л өөрийн ямар тэнэг үйлдэл хийснээ ухаарав. Улаанаар будсан нүүр болон улаан далбайн фон дээр түүний ногоон ороолт арай л зохицохгүй харагдаж байлаа.

Сурагчдын зүг очоод Нарцисса шийдэж чадахгүй зогсоход хэн нэгэн сурагч түүнд:

-Моссыг эмнэлэг рүү авчираагүй ээ – гэж хэлэв.

Нарцисса толгой дохив. Сириусын ямар байгааг мэдэх гэж ирлээ гэж хариулах зүрх зориг түүнээс гарсангүй. Эмнэлгийн хаалгаар ядарсан царайтай Поттер бас нэг улаан нөмрөгтэй хүүтэй гарч ирлээ. Тэр хүүгийн бугуйг нь боож гарыг нь уяж тогтоожээ, гэхдээ бүр хоюуланг нь. Энэ нь их эвгүй харагдуулж байлаа, авсандаа байгаа нас барсан хүн шиг л. Гар нь эдгэртэл тэр яаж байх болж байна аа? Гэхдээ л хүүгийн царайнаас харахад тэрээр баяртай бас жаргалтай байгаа нь илт байв. Хүү Джеймс Поттерын хэлсэн үгэнд баяртайгаар инээмсэглэж байв.

-Поттер, - гэж Нарцисса дуудав, - түр нааш ирээ ч...

Поттер хөмсгөө өрөгснөө хүүд нэг зүйл хэлчихээд түүнрүү очив.

-Би чамаас юм асуух гэсэн юмаа... Үнэхээр мэдэх хэрэгтэй байна...

Нарцисса үгээ сонгож ядаж байхдаа коридорт чимээ шуугиан гаран эмнэлгийн хаалгаар бас нэгэн квидичийн цамцтай дүрс гарч ирэхийн харлаа.

-Джим! Би болчихлоо, - гэж Сириус баяр хүргэн мэндчилэх хүмүүсийн дундуур гаран ирж байлаа.

Нарцисса дуугаа хурааж Поттер өөрийг нь дуудсан зүг рүү эргэн харав. Тэдэн рүү хүрэх хэдэн алхмын цаана Сириус Блэк зог тусав. Түүний харц нь Нарцисса дээр тусч өнөөхийнх нь зүрхний цохилт эрчээ авлаа. Сириус хувхай цагаан харагдна, бас духан дээр нь шидэт наалт наажээ. Дээрээс нь зүүн гар нь өнөөх хүүгийнх шиг боогдож бас уяж тогтоолгосон байв.

-Би явж Лилиг хайлаа, - гэж Поттер өөртөө итгэлгүй хэлж явахаар завдтал

-Намайг хайх гэсний хэрэггүй ээ, - гэх Эвансийн хоолой дуулдлаа. Энэ байдалт тэрээр хурдан учраа олж Поттерын өөдөөс явахынхаа оронд Сириусруу зүглэв.

-Яаж байна? - гэж охин санаа зовсон байдалтайгаар хурууныхаа үзүүрээр наалтанд нь хүрэв.

Сириус ч цочирдсон байдлаасаа гарч Лилируу харлаа:

-Зүгээрээ, - гэж инээмсгэлэн хэлэв, - Бид чинь ялсан шүү дээ!

-Тийм ээ! Баатар гуай!

Лили түүний эрүүл гарнаас нь сугдаж аван Нарциссагийн хажуугаар гарахдаа нөгөө гараараа Поттерын гарнаас сугдаж аваад яваад өгөв. Энэ бүлэг зог туссан слизиренчийн хажуугаар зүгээр л гараад явчихав.

-Сириус... - гэж хэлэхэд түүнийх нь мөр хөндөгдсөн ч тэр нь замаа үргэлжлүүлсээр эргэж ч харалгүй яваад өглөө. Джеймс Поттер ч эргэж харсангүй. Тэдний өмнөөс Лили эргэж харав. Түүний инээмсгэлэл Нарциссаг гараа атгахад нь хүргэж үзэн ядсан харцаар холдох гурван хүнийг үдэхэд хүргэлээ. Сириусын зүгээр байгааг мэдсэн сэтгэл амралт нь түүнрүү чигэлсэн аймшигтай уураар солигдов.

***
Люциус Малфой гол хаалга руу хөтлөх шатаар ганцаар өгсөж явтал өөдөөс нь өнөөх Гриффиндорын хаалгач хүү гарч ирлээ. Хоёр гар нь хоюулаа боолттой байв. Люциус түүнд энэ эрчээр бол Гриффиндорын хаалгачийн алба тоглолт болгоны дараагаар сул байх нь дээ гэж хэлэх гэж байтал гэнэт:

-Чи үнэхээр сайн байлаа!

Тийм дассан танил хоолой. Люциус огцом эргэж хараад шатаар өгсөн ирж байгаа Фрида Забинийг олж харав. Тэр нь сургуулийн нутаг дэвсгэр дээрхи аалзны тор шиг хэлхэлдсэн аль нэг нарийхан замаар явж ирсэн бололтой, тийм болохоор л Люциус түүнийг өмнө нь анзаараагүй байх.

“Итгэмээргүй юм. Би арай буруу сонсоогүй байгаа”.

Люциус охины царайруу цоо ширтэв. Үгүй ээ, буруу сонсоогүй байна. Зүгээр л буруу бодсон байна. Фрида үнэхээр л тэр үгсийг хэлжээ, гэхдээ түүнд биш. Түүний спортын сонирхлыг мөрөн дээр нь тохоостой арслангийн зурагтай улаан туг олон утга санаагүйгээр илэрхийлж байлаа.

-Чи ч мундаг хаалгач болох шинжтэй шүү, Мэтью! Анхны тоглолт ийм байх нь их ховор. Чи жинхэнэ тулаанч юмаа.

Хүүгийн нар нь гарах шиг болов.

“Би энэ нусгайн хэд дүгээр курсийг нь ч мэдэхгүй байхад тэр нэрээр нь дуудаж байдаг”.

Энэ үед Люциус бүр үнэхээр цохилтонд оров: Фридагийн араас шатаар өгсөн Гриффиндорын ахлагч Ремус Люпин ирж байлаа. Люциус яагаад тэд хамт явж байсан талаар бодохыг ч хүсэхгүй байв. Энэ учрал нь зүгээр л санаандгүй байх гэсэн найдвар нь Люпины гарт байх хоёр омниоклийг хараад унтрав. Тэр хоёрынх нь нэг нь Фридагийнх билээ. (омниокль гэж шидэт дуран гэх юмуудаа) Түүнийх гэдгийг нь Люциус сайн мэдэж байлаа. Тэгээд бодож амжихаас нь ч өмнө амнаас нь үгс өөрсдөө урсаад гарчихав:

-Люпин, тэнд танай Блэкийн хойдхыг нь уншиж байхад чи энд энгээд эмэгтэйчүүдтэй салхилаад явж байгаа юмуу?

Энэ ширүүн үгс Фридаг огцом эргэн харж Люциусыг муухай харцаар шүршихэд хүргэв.

-За үгүй дээ, түүнд магтаалын дуу дуулж өгч байгаа байлгүй. Ялсан юм чинь! - гэж Люпин тайван хэлээд шатаар гүйв. - Мэт чи үнэхээр мундаг байлаа! Гар чинь яаж байна? - тэрээр хүүг мөрөөр нь тэвэрч тэр гурав цамхагт орон алга болов.

Тэнэглэлийг ар араас нь биеэ барилгүй хийж байгаагаа ойлгосон Люциус Малфой чулуун ханыг атгасан гараараа цохиод тэр дороо л ширүүн өвдөлтөндөө ёоолов. Цохигдсон ясан дээгүүр нь цус харагдна. Энэ түүнийг багахан ч гэсэн юм мэдрэхэд туслав.

***
Нарцисса Блэк Слизерины зочдын өрөөний шалан дээр камины урд сууж байлаа. Люциусыг орж ирэхэд тэрээр ганцаараа байж байв. Хэрэв ялсан бол энд баяр хөөртэй сурагч нарын бужигналдаан байх байлаа, гэвч одоо бол энд чимээгүй бас хоосон байх ажээ.

Тэр хаалгыг чанга хаахад охин чимээнд толгойгоо өргөв.

-Чи намайг гэмтэл авсан гэж бодсон юмуу? - гэж асуунгаа тэрээр охины дэргэд явган суув.

-Яагаад тэгэж бодоов?

-Гүйэ, яахав дээ, өөрөөр чиний эмнэлэгрүү очсон шалтгааныг чинь бодоод олохгүй юм. Нэг ч үг сольж байгаагүй Моссыг эргэж очихоор бас гриффиндорынхны дунд орох эрсдлийг хүртэл туулан байж тийш очоогүй л байлгүйдээ. Чи өөрөө бол эв эрүүл л харагдаж байна. Тэгээд л би чамайг надад санаа зовжээ гэж бодлоо.

Түүний хоолой нь маш тайван сонсогдож байсан ч Нарциссад эвгүй болов.

-Хэн чамд хэлээв?

-Чи миний асуултанд хариулсангү! - гэж Люциус камин руу харангаа хэллээ.

Нарцисса уншиж байсан номоо хажуу тийш тавиад Люциус руу харлаа. Туранхай өсвөр насны хүү, явган суугаад гал руу ширтээд л. Тэр дажгүй ч гэж харагдхаар байлаа хэрэв... Нарциссагийн харц түүний гар дээр зогсов. Баруун гар нь цусаар хучигдсан байлаа.

-Гар чинь яагаав? Чи зодолдоо юу?

“Сириустэй! - гэж охин бодлоо, - тэр гэмтэлтэй байгаа шүү дээ!”

Нарциссагийн үгсийн хариуд Люциус харцаа галнаас салгаж түүнрүү хараад баруун гараа алгаар нь доош нь харуулаад сунгав. Түүнээс тусламж хүсэхээр шийдэж гэж бодоод Нарцисса түүний гарыг өөрийнхдөө авч гэмтлийг нь анхааралтай ажаад өөрийн шидэт дохиурлуугаа гараа явуулахад Люциус түүний хуруунуудаас өөрийн гараа огцом татаж аваад эрүүл гараараа охины бугуйнаас хүчтэй барьж авав.

-Хэрэв чиний тусламж хэрэгтэй болвол би өөрөө хэлнэ за юу. Харин чи одоо чиний юу ч хийж байсан юу ч бодож байсан тэр бүгдийг би бүгдийг нь мэдэж байх болно гэдгийг сайн бод. Чи үүнийхээ үр дагвартай тулгараад хэрэггүй л байх шүү. Тийм болохоор ухаантай байгаад хөөрхөн толгойд чинь санаандгүй ч болов намайг ахиж өнөөдрийнх шиг эвгүй байдалд оруулах шиг бодол оруулахгүй байлгахыг хичээ.

Гарыг нь тавиад залуу хүү огцом босож өөрийнх нь унтлагны өрөө рүү хөтлөх шатаар хөгхөн гүйн гарав. Нарцисса ганцаараа үлдлээ. Энэ өрөөнд. Энэ цамхагт. Энэ аймшигтай ертөнцөд.

Үүнээс өмнө ядаж Найдвар байсан...



_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.22.16 8:20 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
хөөрхий wallflower компынхоо асуудлыг арай ядан шийдэж байтал ар араасаа асуудлууд ундран гарч орчуулгатай зууралдах цаг зав үнэндээ хэсэг хугацаанд байсангүй ээ. ер нь л сунжирах шинжтэй шүү, хичээлийн хажуугаар ажилд орсон. тийм учираас илүү цаг заваараа л орчуулж байх шинжтэй. болдог бол гурав дөрвөөр нь өдөр болгон оруулж уншдаг бүх хүмүүсийг эрхлүүлэхсэн : ( сорриииии

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.22.16 10:21 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6094
Location: Энд
Баяр хүргэе! Хичээлийнхээ хажуугаар ажил олох, хийх амаргүй шүү. Маш их баярлалаа :wd: :wd: хэхэ бага багаар л эрхлэе дээ :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.24.16 7:54 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ.

НИСЛЭГ.


Үүнээс өмнө ядаж Найдвар байсан…

Сулхан ч гэсэн Гермиона эцсээ хүртэл тавигдсан гарцнаас яаж ийж байгаад бултчих гэж оролдов. Гэвч бодит байдал хатуу байв – Малфой аль хэдийнэ нэг хөлөө шүүрээ давуулчихсан Гермионаг өөртэй нь нэгдэхийг хүлээгээд зогсож байдаг. Түүний гайхалтай тэвчээр нь маш хурдан дуусч байх шиг байв. Гомдмоор хурдтайгаари гээч.

Гермиона босоод цамцаа янзлаад гуталруугаа харснаа суугаад зүүн хөлийнхийхөө үдээсийг үдэж эхлэв. Нислэг – аягүй л бол тайлагдчихна, өөртөө нэмж асуудал тариад яахав.

-Грейнжер, - гэж өөдөөс нь харах “дур булаам” хүн исгэрэв. - Чамайг гаднах төрхөө янзалж дуусхаар чинь би нэг мөсөн орж ирэх үү? Чи Зул сарын үдэшлэгрүү биш замд гарах гэж байна!

-Мэдэж л байна, - гэж хариулаад охин гүнзгий амьсгаа аван Малфой руу очлоо.

-Дээрээс нь, - гэж Малфой өөрийн хэлэх гэснээ үргэлжлүүлнэ, - Чамайг надаас өөр хэн ч харахгүй.

-Би чамд сайхан харагдахыг хүссэн ч юм билүү, - айсандаа чичирч байхад нь тэр тайван байгааг харсандаа цухалдсан охин өөрийн мэдэлгүй энэ үгсийг амнаасаа унагчихлаа.

Малфой гомдмоор инээдээр инээн хөгжилтэйгөөр:

-Үнэхээр нэр төрийн хэрэг байна, даанч Поттерын цогцос миний төлөөх чиний зүтгэлийг чинь үнэхэлхгүй л болов уу. Цаг яваад л байна шүү, суу!

-Хаашаа? - гэж тэнэг юм шиг л асуучихав.

Малфой харцаа тааз руу чиглүүллээ.

-Шүүрлүү, миний ард…

Гермиона санаа алдаад суучихаад шууд л өөрт нь тулгарч байгаа дэлхийн хэмжээний асуудлыг ойлголоо.

-Малфой, би юунаас барих болж байна аа?

-Өөө, чиний энэ асуултанд байх их сонголтууд миний төсөөллийг гайхшруулж байна шүү. Нэгт, надаас, харин хоёрт, гуравт, бас зуун дөчин тавдахид, бас л надаас. Грейнжер ахиад хэдэн ийм хачин зүйлс ярих юм бол би чамайг ямар ч хүн чанар зулгаасан зүйлгүйгээр энд орхиод явчихна шүү.

Гермиона санаа алдаад (хэддэх удаагаа вэ) болгоомжтойгоор гараа Малфойын мөрөн дээр тавихдаа түүнд нээх их хүрэхгүй байхыг хичээв. Өнөөх нь харин хөнгөхөн инээлээ. Гермиона шууд л бэлтгэлтэй байдалд ормоор, тэгтэл түүний торго шиг үсийг ширтэн үнэртэй усыг нь үнэртээд хэтэрхий сатаарчихжээ. Түүнээс… салхи болон аюул үнэртнэ. Сэтгэл татам зохицолдоон. Энэ нь болгоомжлохыг анхааруулах ч бас нэгэн зэрэг тайвшруулна, итгэл найдвар өгч байлаа. Тэгтэл гэнэт… Огцом хөдөлгөөн, тэгээд л Гермиона байдаг чадлаараа Малфойын мөрнөөс зуурав.

Ийм учираас л инээгээд байсан байхнээ! Гермиона байдгаараа мушилзаж мэддэг бүх бурхан тэнгэртээ залбирч гарав. Слизеринч шүүрэн дээр ямар нэгэн гайхалтай зүйлийг хийгээд байгаа бололтой. Гермиона нэг нүдээ нээгээд өөрсдийнхөө Малфойуудын цамхагийг тойрон нисч байгаа олж харлаа. Тэгтэл тэрээр аль хэдийнэ Хогвартст ойртож байгаа гэж байдаж байсан шүү.

-Малфой, бид хаашаа нисч байгаа юм бэ?

-Надад бас нэг хийх ёстой зүйл байна.

Энгэж хэлээд тэрээр шүүрээ доош залахад Гермионад тэд одоо цамхагийн ханыг мөргөх гэж байгаа мэт санагдав. Үүнийг харахгүйн тулд охин нүдээ тас аньчихаад байж байтал гэнэт нислэг зогссон байхыг анзаарлаа. Тэрээр нэг нүдээ нээхэд нэгэн гэрэлтэй цонхны хажууд ирэн агаарт тогтсон байхыг олж харав.

-Одоо чи ганцхан минут энэ карнизан дээр зогсож байх хэрэгтэй байна, харин би энэ өрөөрүү гялс орчихоод гараад ирье.

Гермиона нүдээ онийлгон харахад түүний баруун хөлнөөс таван сантиметрын цаана нилээн өргөн карниз харагдав. Хамаг зовлон юунд вэ гэвэл цонх гуравдугаар давхарт байрлах ажээ.

-Малфой, - гэж түүний мөрнөөс зуурсан хэвээр ухаан нь балартах дөхөж байгаа охин шивнэв, - би шүүрнээс буухгүй ээ. Чи бүр усан тэнэг биш биз дээ? Би өндрөөс айдаг гэж хэлсэншдээ! Би…

“Усан тэнэг” гэдэг үгэнд огтхон ч хариу үйлдэл үзүүлэлгүйгээр, энэ нь үнэхээр сонин, Малфой баруун гараа өргөн Гермионагийн гарыг өөрийнхөө мөрнөөс салгаад охиныг хананы зүгрүү татлаа. Одоо эсэргүйцэл үзүүлэх юм бол өөрийн амьдралын анхны чөлөөт уналтыг хийх эрсдэлтэй алхамыг хийх нь байна гэдэгээ охин ойлгов (одоо байгаа нөхцөл байдал нь “шүхэртэй” гэдэг үгийг нэмэх аргагүй байлаа). Сандарч тэвдэн ахин мушилзаад хорон-хувь заяандаа бууж өглөө.

Малфой харин чимээгүйгээр түүний гаргах ууртай чимээ болон өөрийнх нь мөрийг гар хумсаараа шигтгэн атгасан зүүн гаранд нь ч анхаарлаа хандуулалгүй жолоодлогоо хийсээр байв. Нимгэн цамц болон хөнгөн куртка нь түүний энэ атгалтын өвдөлтийг арай зөөллөхгүй байгаа болов уу гэж Гермиона сэжиглэж байсан ч Малфой өвдөлтөнд энгийн хүмүүс шиг хандахгүй байлаа.

Тэгэх хоорондоо Гермиона унахгүйн тулд яалт ч үгүй баруун хөлөө карнизан дээр тавьж Малфойын хүчинд шүүрнээс тал биеээрээ бараг буусан байв. Малфой шүүрээ бага зэрэг эргүүлээд шууд л түүн рүү эргэн харлаа.

-Хөөе, бүх юм зүгээр болноо. Айх зүйл огтхон ч байхгүй ээ.

Хэрэв Гермиона энгэтлээ их айгаагүй байсан бол түүний хоолойд сонсогдох эгэл биш зүйлийг анзаарах байсан биз. Үүнээс өмнө Драко Малфой түүнтэй хэзээ ч ийм тайвшруулсан өнгөөр ямар ч доог тохуу хоргүйгээр ярьж байгаагүй билээ. Гэвч яг энэ үед Гермиона доош харахад зүрх нь үхэх шиг л болов. Тэрээр ядаж байхад нэг хөл дээрээ бас дээрээс нь Малфойын мөрнөөс зуурчихаад сайн тэнцвэргүй зогсож байжээ. Гермионагийн толгой эргэж ганхаж эхлэв. Малфой одоо болтол атгаж байсан түүний баруун гарыг огцом дээш өргөж тэнцвэрээ хадгалахад нь тусаллаа.

-Битгий доошоо хар, - гэж тэр огцом хэллээ. - надруу хар. Алив!

Гермиона нүдээ нээн слизеринчийн чухал харцтай тулгарлаа.

-Яг зөв, - гэж Малфой шивнэв. - харин одоо нөгөө хөлөө эвтэйхэн буулга. Үгүй шүү! Надруу л хар!

Гермиона ховсдуулчихсан юм шиг л түүний хэлснийг яг хийж байлаа. Түүний итгэлтэй харцруу нь харан хатуу гарыг нь мэдэрч байхад энэ үнэхээр л амархан ямар ч айх зүйлгүй санагдах аж.

-Харин одоо миний мөрийг тавь. Алив ээ, ухаантай байгаарай!

Гермиона дуулгавартайгаар зүүн гараа тавьж түүний нүд рүү харлаа. Магадгүй Гермионагийн харцнаас өчнөөн залбирал харагдсан нь Драко Малфойыг аяархан ч маш тодорхой ярьхад хүргэсэн байх:

-Гермиона, надад итгэ! Бүх зүйл сайхан болно. Би одоо гараа тавиад чамд шившлэг хийнэ. Чи унахгүй ээ. Би хоромын дараа л эргээд ирнэ. Надад итгэ! Бүх зүйл сайхан болно.

Гермионагийн зүрх цохилхоо болих шиг болов. Тэр хоромхон хугацаанд өөрийнхөө гурван давхарт байгаа гэдгээ ч мартаж орхлоо. Нэгт, яагаад гэвэл тэрээр хэзээ ч өөрийнх нь хариу үйлдлийг хүлээх энэ уруулнаас өөрийнхөө нэрийг гарахыг сонсож байгаагүй, хоёрт, Гермиона хэзээ ч Драко Малфой ийм хүнд хүрэм үгс хэлж ийм тайвшруулмаар өнгөөр ярьж чадна гэж бодож ч байсангүй.

“Надад итгэ”. Хоёрхон хялбар үгс. Гэвч…

Бодлыг нь уншсан гэлтэй Малфой жуумалзаад, яахав байнга мушилзаж зэвүүнээр инээдгээрээ биш л дээ, харин ч хөгжилтэйгөөр.

-За за, би буруу үгс сонгожээ. Энгье: чи миний Хогвартсаас тусламж гуйх гэж байгаад итгэ, харин миний үгсийг батлаж чадахгүй чиний цогцос үүний минь боломжийг огцом багасгаж байна. Одоо ойлгомжтой юу? Би чамайг унагаахгүй ээ.

Гермиона хөшсөн хэвээр гараа буулган арагш алхам хийлээ. Малфойын царай тэр доороо л чухал болов. Тэрээр дохиураа гаргаж ирэн шившлэг хэлэхэд Гермиона өөрийнхөө хананд наалдаж байгаагаа мэдрэв. Одоо бол тэр энэ чөтгөрийн карнизаас хайчья ч гэсэн чадахгүй болж байх шиг байна.

“Би Хогвартсаас тусламж гуйх гэж байна”. Гермиона Малфойын цонхруу нисч очоод аяархан тогшихыг харав.

Хачин юм. Яг аль үед тэр жинхэн өөрийнхөөрөө байсан юм бол? Түүнд үнэхээр итгэж болохгүй юм байхдаа? Ямар ч мэдрэмж сэтгэл хөдлөл байхгүй, зөвхөн хүйтэн тооцоо. Тиймдээ, түүнийг ажигласан зургаан жил үнэн л хэлж байгаа. Энэ бол хүн биш, харин бүгдийг өвтгөж байдаг, юуг ямар үед хэлэхээ мэддэг робот. Хөгийн амьтан! Энэ удаад харин мэдсэнгүйдээ. Өөрийн тактиктаа алдсан гэж бодоод зүрхэнд тусч байсан дулаахан тайтгаруулж байсан үгсээ ой ухаанруу хүрэх хүйтэн тооцоо хийж байгаа юм шиг үгсээр сольчих гэж.

“Чи энд л алдлаа даа, Драко Малфой! Яагаад гэвэл чи зүгээр тоголж байсан ч би бараг л чиний аяархан энгийн үгсэнд чинь итгэчихсэн шүү. Чи алдсан. Харин би? Хачин юм. Би итгэхэд бэлэн байсан. Чи яагаад дандаа бүх зүйлийг нурааж байдаг юм бэ?”

Гермиона уйлмаар санагдав: энэ оройн хамаг дарамт хоолой дээр нь чулуу тээглүүлж нүд нь тэсхийн аргагүй хорсож эхлэв. Энэ бүхэнд нь түүний сэтгэл мэдрэл буруугүй харин тэсэхийн аргагүй энэхүү хүний хэлсэн илүү үгс л буруутай байх шиг байв. Гермиона нүдээ аниад аяархан ярих хоолойнуудыг сонсов. Малфой аль хэдийнэ онгойсон цонхруу орчихсон бололтой.

-Хэдэд? - Блез Забинигийн хоолой гайхширсан байдалтайгаар асууна.

-Зургаад арван таван минут дутуу байхад, - гэж Малфой хатуу хариуллаа.

-Малфой, зуны амралтын сүүлийн өдөр! Чи муухай амьтан!

-Зургаад арван таван минут дутуу байхад чи сараалжнаас шүүр дуудаад миний өрөөрүү очино.

-Яагаад ч явган явж болохгүй хэрэг үү? - Блэз сэтгэл дундуур бувтнав.

-Болноо, хүссэнээрээ л хий, - Малфой цухалдаж эхлэв, - хүсвэл гар дээрээ явж очсон ч болно. Гэхдээ чи өрөөрүү зөвхөн цонхоор л орж чадна, онгорхой байгаа юм.

Блэз санаа алдлаа.

-Юу хийх ёстой юм?

-Камины хажуудах хивсний ард хаалга байгаа. Хаалганы цаана Нарцисса байгаа. Онгойлгоод түүнийг гарга.

-Солиормоор юм! Аймшгийн үлгэр дээр гардаг шиг юм гээч. Чи өөрийнхөө ээжийг барьцаалчихаа юу? - охин гайхширав.

-Блез, би тоглоогүй байна.

-Чи өөрөө хаана байх юм? - түүний хоолой арай л чухал болов.

-Надад ажил байна.

-Эмэгтэй хүнтэй холбоотой юм уу?

-Тийм ээ, Блез, миний шүүгээнд нуугдаж байсан Гермиона Грейнжертэй холбоотой юмаа, - гэж Малфой цухалдан хэлэв. Гарч байгаа чимээнээс сонсохнээ цонхруу чиглэж байгаа бололтой.

-Драко… Болгоомжтой байгаарай. Би бүгдийг хийчихнээ, санаа битгий зов.

-Баярлалаа.

-Надад итгэж байгаад чинь баярлалаа.

-Энд надад чамаас өөр хандах хүн байхгүй.

-Хамаагүй ээ – баярлалаа. Хүсвэл би чамтай хамт хоносон, чи шөнөжин гэртээ байсан гээд хэлэх үү? Яахав, ямар нэгэн юм болвол…

-Баярлалаа, чи гайхалтай шүү.

Хөнгөхөн үнсэлтийн чимээ сонсогдож Малфой тэр доороо хаагдах цонхоор гарч нисэв.

Тэрээр Гермиона руу нисэн ирж түүнээс шившлэгийг тайлаад туслахаар гараа сунгав. Гермиона чимээгүйгээр дулаахан гарнаас нь барьж түүний ард нь суулаа. Малфойыг охины чимээгүй дуулгавартай нь гайхшруулсан бол тэрээр үүнийгээ огтхон ч ил гаргасангүй зүгээр л хэлэв:

-Сайн бариарай. Одоо маш хурдтай нисэх болно шүү, дээрээс нь сүлжих болно.

Харин Гермионад ямар ч хамаагүй байв. Охин нүдээ аниад түүний нуруунд нь духаа наав. Яагаад ч юм нэг л гомдолтой санагдах болов. Магадгүй Драко Малфойын талаархи төсөөлөл нь нурснаас болсон байх. Тэр яг үнэндээ… Блезд... найдаж чаддаг юм байна. Үнэндээ тэр хүнээс тусламж гуйж чаддаг юм байна. Түүний боддог байснаас шал өөр. Гермиона өөрийн шүүмж дүгнэлтийн ямар ч утгагүй тэнэг гэдгийг нь ойлгож л байсан л даа. Тэр бол дайсан. Энэ нь түүнд үнэхээр хангалттай байдаг байсан. Эсвэл үгүй юу? Магадгүй, түүнийг ажиглахаа арай л хэтрүүлчихвүү? Сүүлийн зургаан жилийн туршид өдөр болгон хоолны тэнхимд эсвэл хамтын хичээл дээрээ ирэхдээ хамгийн түрүүнд олон сурагчидын дундаас цайвар толгойг хайдаг байсан. Дайсан нь юу хийж байгааг мэдэхийн тулд. Эсвэл тэр огтхон ч Дайсан биш юм болов уу? Гермиона төөрөлдөж орхилоо. Тэрээр түүний талаар бодохыг хүсэхгүй, хэлсэн үгсэнд нь санаа зовохыг хүсэхгүй байв. Гэвч тэр “надад итгэ” гэсэн харин Гермиона итгэчихсэн. Гэнэт тоглоом нь түүний сүүлд хэлсэн үгс байсан бол яах вэ? Харин түүнээсээ өмнө тэр үнэнгээсээ ярьж байсан бол? Гермиона санаа алдаад толгойгоороо түүний нурууг мөрөгчихөв. Хэт бодолд автсандаа хаана байгаагаа ч мартчихжээ.

-Хөөе! - гэж шууд л Малфой орилов. - Ахиж сануулгагүй тэгэх юм бол бид унах нь байна шүү.

Тэрээр шүүрээ тэнцвэржүүлж байлаа. Гермиона эргэн тойрноо харав. Тэд өндөрт ниснэ. Аймшигтай өндөрт. Тээр доор модод болон бутнууд харагдаж байв. Ямар нэг ойн дээгүүр нисэж байгаа бололтой. Толгой нь эргэж охин харцаа дээшлүүлэхэд тэнгэрт гайхалтай их одод түүгсэн байв. Ямар ч өсвөр настанд одот тэнгэр романтик сэтгэл хөдлөл төрүүлдэг шүү дээ.

-Хардаа Малфой, ямар их одод вэ! - биширсэндээ охин өөрийн эрхгүй хэлчихэв.

Малфой тэнгэрлүү хальтхан харснаа буцаад урдах замруугаа анхаарав.

-Тэгэлгүй яахавдээ, найман сард цэлмэг тэнгэртэй шөнө өчнөөн л од байна шүү дээ. - гэж тэр мөрөө хавчив.

Тийм дээ, түүний замын хамтрагчийг багахан ч гэсэн романтизм байхгүйд нь буруутгаад ч хэрэггүй дээ.

-Энгэхэд Грейнжер, чи сайхан сэтгэл гаргаж миний мөрийг тавьчихгүй биз? Чиний аймшигтай чанга атгалтанд чинь миний гар бүр бадаарчихлаа, харин энэ шүүрээ удирдахад саад болоод байна…

-Уучлаарай, - гээд Гермиона хүсэлтийг нь биелүүлэх гэсэн ч… - Би хаанаас барих болж байна аа?

Малфой цухалдангуй санаа алдахад Гермиона гялс гараа түүний бүсэлхий рүү шилжүүлэв. Энэ үедээ тэдний урд нэг зүйл гэрэлтэж байгааг анзаарлаа. Зүүн гартаа бүдэгхэн гэрэл цацруулах дохиураа барьсан байгаа Малфойыг хараад Гермионагийн инээд хүрэв, энэ нь түүнд шүүрээ удирдахад нь саад болж байгаа нь илт байлаа. Охины инээдийг хүргэсэн зүйл нь бол Дракогийн ийм амархан зүйлийг бодож олоогүйд байв. Гермиона болгоомжтойгоор дохиураа гаргаж ирээд:

-Люмос Салем! - дохиураараа шүүрний модруу зааж байгаад хэлэхэд шүүр шууд л гэрлийн прожектор шиг гэрэл цацруулав. Энэ үйлдэл нь Малфойыг цочоож Гермионаг дуу алдан түүний бүсэлхийнээс зуурахад хүргэв. Тэд огцом доош уналаа. Малфой хэдэн секундын туршид галзуурсан шүүртэйгээ чимээгүй тэмцэж байв. Аюул ойртож байхад тэрээр уурлан:

-Грейнжер, чи миний шүүрэнд юу хийчихвээ?

Түүнийг нэг ч гэсэн зүйл дээр гүйцчихэж гэсэн жоохон хүүхдийнх шиг баяр нь өөрийн үйлдлийн ямар тэнэг зүйл болохыг ойлгосон гэмшилээр солигдов.

-Би юу ч хийгээгүйдээ, - гэж охин гэмшилтэйгээр хэлэв, - дохиур асаадаг шиг л үйлдэл.

Малфой бага зэрэг тайвширах шиг мэдрэгдэв. Тэгээд шууд л хэлэв:

-Грейнжер, дараагийн удаа эхлээд толгойгоо ажлуулчихаад дохиураараа дохь. Арай хүчтэй салхитай байсан бол бид аль хэдийнэ эндхийн жуулчдын нүдийг хужирлах чамин хивсийг санагдуулам болчих байлаа.

Гермиона үүнийг өөртөө үнэхээр бодитойгоор төсөөлөв. Түүний төсөөллөөс нь болсон уу эсвэл шүүртэйгээ ноцолдох Малфойын хийх сүлжилдээн эргэлдээнээс болсон уу, Гермионагийн гэнэт муухайраад эхлэв.

-Малфой, - гэж өрөвдөлтэй ярьж эхэллээ, - бууяа тэгэх үү?

Хамгийн гайхмаар нь Малфой ямар ч юм хэлэлгүй хурдаа хасч доошилж эхлэв. Гермиона шүүрнээс буугаад газар унаж нүдээ аньлаа.

-Хөөе, - аяархан хоолой сонсогдов, - дотор чинь муухайрчихсан уу?

Гермиона юу ч хэлсэнгүй. Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөх нь ичгэвэртэй санагдаж байлаа. Түүний юу бодож байгааг нь ойлгосон Малфой цухалдан:

-Грейнжер! Яагаад хүүхэд шиг загнаад байгаа юм? Энд ямар ч буруу зүйл байхгүй. Зөвхөн эхлээд надад хэлэх хэрэгтэй байсан юм.

-Миний дотор онгоцонд явж байхад л мууддаг. Дээрээс нь байнга ч биш. Би санаа ч үгүй юмаа.

-Юунд аа?

-Чухал бишээ.

Ярьхыг хүсэхгүй байв.

-Нүдээ нээгээд надруу хар! - хоолой нь охиныг дуулгавартайгаар дагатал тийм шаардангуй сонсогдов.

Нүдээ нээхэд өөрлүү нь заасан шидэт дохиурыг харав. Малфой ямар нэгэн юм шивнэхэд Гермионагийн санаа амарч бүх зүйл амар амгалан болов. Дотор нь муухайрхаа ч больж ертөнц сайхан боллоо. Бүр хажууд нь Малфой байгаа ч гэсэн сэтгэгдлийг нь баллахгүй байв. Бараг эсрэгээрээ.

Гермиона слизеринчид талархлаа илэрхийлэхээр зэхэн огцом суухад ертөнц тэр доороо л дайвалзаж эхлэв. Малфой өөртөө итгэлтэйгээр түүнийг барьж аван:

-Ийм хурдан биш шүү. Энэ шившлэгний дараа дор хаяж арван минут тайван суух хэрэгтэй.

Гермионаг өөрөө сууж чадах эсэхт нь санаа тавьчихаад Малфой шүүрээ модонд түшүүлэн өөрсдийн сууж байгаа хүйтэн газрыг шившлэгээр дулаацуулав. Энгэснийхээ дараагаар охины өөдөөс харан сууж өвдгөн дээрээ гараа тавин толгойгоо атгалаа.

-Малфой, - гэж Гермиона минутын дараа дуудлаа, - Хогвартс хүртэл одоо хол байна уу?

-Хориод минут, - гэж толгойгоо өндийлгөлгүйгээр хариулав.

-Гэхдээ… Яагаад Харриг өдөр барьцаалаад удаан яваагүй хэрнээ танай цамхагт харуй бүрий болж байсан юм бэ? Яаж ийм байгаа юм бэ?

-Энэ force fieldээс болж байгаа юмаа, - гээд Малфой толгойгоо өндийлгөж байрлалаа өөрчилөв. Одоо тэрээр мөрөөрөө тулан хагас хэвтээ байрлалтай охин руу харж байлаа.

-Ойлгосонгүй…

-Ойлгож ядаад байх зүйл юу байна аа? Манай цамхаг давагдашгүй. Гэр бүлийн гишүүд болон маш цөөхөн хүмүүсээс өөр хэн ч түүнийг олж чадахгүй. Аялалдаа камин ашигладаг. Аавыг эрин сурвалжилж байгаа, гэвч тэр гэртээ ямар ч аюулгүй, яагаад гэвэл хэн ч гэрлүү очиж чадахгүй. Цамхаг яг л Хогвартс шиг force fieldээр хамгаалагдсан, гэвч одоо засвар явагдаж байгаа юм, тийм болохоор тэнд цаг хугацаа инээдтэй зүйлс хийж байгаа юм л даа. Би ч гэсэн гэрлүүгээ өдөр харьсан, харин нарны байрлалаар бол бараг арван цаг болж байсан байх.

-Гэхдээ бид Лондон болон Хогвартстай ойрхон байж таарч байна. Ийм зүйл байж болно гэж үү дээ? “Хогвартс-экспрэсс” таван цаг явдаг…

-Курсын хамгийн ухаантай сурагч ийм ойлгомжтой асуулт асууж байгааг хэн нэгэн сонсвол ч, - охины ичингүйрсэн нүүрлүү нь хараад Малфой хөгжилтэй инээмсгэлэн тайлбарлав: - Энэ бол трансгресстэй л төстэй зүйл л дээ. Цаг хугацаа спиралиар тойрж тодорхой хүрээнд өөрөөр явдаг. Бид зүгээр л яг тэр хүрээгээр нисч байгаа юм. Бага зэрэг л замаасаа хазайх юм бол Хогвартс хүртэл арван цаг мацах хэрэгтэй болнодоо.

-Ойлгомжтой… - гэж удаанаар хэлэхдээ энэ талаар үнэхээр мэддэггүй байсан гэдгээ бодов. Тэрээр түгээмэл номнууд дээр олон зүйлсийн талаар бичээгүй байдаг гэдгийг анхны удаа мэдэж авч байгаа биш билээ. Жишээ нь шидтэнүүдийн зуун зууны туршид хэрэглэж ирсэн шившлэгнүүдийг тэд зүгээр энгийн зүйлсийн нэг гэж үздэг. Магглуудын гэрт төрснөөрөө тэрээр үүнийг мэдэхгүй нь мэдээж. Харин цэвэр цустай гэр бүлээс Гермиона зөвхөн Уизлигийнхныг л ойр мэдэх билээ. Гэвч Артур болон Молли Уизли нар үргэлж завгүй байдаг ба тэднийг асуултаар сатааруулахаас охин санаа зовдог байв; Билли болон Чарлигаас тэр үргэлж ичдэг, харин Уизлигийн бага хүүхдүүдийн хэн нь ч ямар ч сонирхолтой зүйл ярьж өгч чаддаггүй байв. Тэдний санааг өнөөдөр нь л зовоодог бөгөөд хэнд нь ч эртний заншилууд сонин биш байдаг байлаа. Энэ өнцгөөс бол Малфой Гермионагийн хувьд онцгой нэгэн болж таарав. Тэрээр түүнрүү харахад өнөөх нь одтой тэнгэрлүү харж байлаа.

-Чи юуны талаар бодож байна? - энэ асуулт нь өөрийгөө зогсоож амжхаас нь өмнө амнаас нь гарчихав.

-Өнөөдөр үнэхээр од их байна шүү. Ховорхон л ийм байдагдаа. Эсвэл би тэнгэрлүү хараагүй удсан байх…

Үүнийг хариулт гэж хэлэхгүй ч, яахав… Тэгээд Гермиона шийдэв:

-Малфой, бид зүгээр сууж байгаа л юм чинь слизеринчууд яаж чөлөөт цагаа өнгөрөөдгийг яриад өгөөч.

-Юу? - Малфой мөнх хугацааны талаархи бодлоосоо салж охинруу хараад нүдээ цавчив.

-Яахав дээ, та нар юу хийдэг вэ, яаж баяраа тэмдгэлдэг вэ?

-Өө, - гээд л Малфой онгод нь орсон мэт эхэллээ, - ерөнхийдөө бид баярын өмнө унтлагныхаа өрөөнүүдээс гаран Гриффиндорын төөрсөн нэгдүгээр курсийнхнаас барьж аваад Харанхуйн Эзэнд өргөл өргөх ёслол хийдэг. Тэгээд…

-Би нээрэнгээсээ асууж байна! - Гермиона өөрийн алдаагаа бас л ойлгосонгүй.

-Өөрийгөө өөр өнцгөөс сонсох гээд үздээ, Грейнжер! - гэж Малфой зөвөллөө. - Энэ магадгүй чамайг гайхшруулах байх л даа, гэхдээ бид ч гэсэн хүмүүс л дээ. Манай зочдын өрөөнд өргөл өргөх түүдэг байхгүй, энгийн л камин байдаг, хананд өлгөөстэй гинжнүүд хохирогчдыг барихад биш бамбарыг тогтооход зориулагдсан.

Тэр тайван ярьж байсан ч Гермионад ичмээр болов. Зургаа дахь мэдэрхүйгээрээ энэ асуултыг тавиад хэрэггүй байсан юм гэж мэдэрч байлаа. Тэр Малфойыг гомдоочихлоо. Энэ магадгүй хэтрүүлсэн байх л даа, яагаад гэвэл юу гэж бодох нь чухал хүндээ л хүн гомддог. Өөрт хамаагүй хүндээ гомддоггүй юм. Зүгээр л тэрээр ямар нэгэн юм яахын аргагүй өөрчлөгдөснийг мэдэрчээ. Хэврэгхэн хором нурчихлаа. Эргээд л түүний байнгын зэвүүн инээмсгэлэл гараад ирэв.

-Одоо босч болно! - гэж Малфой захирав, өөрөө харин босон шүүрлүүгээ зүглэлээ.

Гермиона өөрийгөө дотроо буруутгаж байлаа: яах гэж ийм юм асууваа? Уучлалт гуйдаг ч юм билүү? Тэгсэн ч ер нь юу өөрчлөгднө гэж, өөдөөс нь муухай зүйл яриад л эхлэх байлгүй. Гэхдээ дараа нь хүн чанар зүгээр байлгах л юмдаа.

Гэхдээ Малфой түүнрүү нисэн ирж дуртай дургүй суухад нь туслахаар гараа сунгахад Гермиона айн юу ч дуугарсангүй. Бүсэлхийнээс нь барин ахиад л түүний дулаан болон өөртөө итгэх итгэлийнх нь олзонд орон тэрээр аяархнаар “баярлалаа” гэж шивнэлээ.

Хариулт мэдээж байсангүй.

Үлдсэн зам тэр чигтээ чимээгүй өнгөрлөө. Малфой цухалдсан байв. Гермионаа үүнийг нь бараг л арьсаараа мэдэрч байлаа. Тэрээр хэрэв Малфойд өөр сонголт байсан бол Гермионатай хамт нисэх сонголтыг хамгийн онцгой байдалд л сонгох байсан байх гэдгийг ойлгоход сэтгэл санаа нь ердөөсөө ч дээрдсэнгүй. Дээрээс нь гар нь даарч байв.

-Миний куртканы халаасанд хийж болно, - Малфой өөрийн таах чадвар болон анхааруулгаараа гайхуулав. Гермиона гараа түүний дулаахан халаасанд хийн түүнд улам ойрхон боллоо. Нэг миллиметрээр эсвэл ой санамжнаас нь алга болсон дайсагналын он жилүүдээр. Хэн одоо хэлж чадах вэ? Гермионад маш их ууралсан байгаа хэрнээ гараа дулаацуулахыг санал болгоод… Үүнийг ойлгоход ухаан хүрэлцэхээргүй байлаа. Шалтгааныг нь мэдэхийг хүссэнгүй. Аягүй л бол ямар нэгэн муухай юм хэлээд сэтгэгдлийг нь нураачихна, тийм учраас Гермиона ахиж юу ч хэлэлгүй түүний нуруунд нь шигдэн тэд цаг хугацаа болон орон зай дахь аялалаа үргэлжлүүлэв. Тэднийг юу хүлээж байгаа бол? Охин мэдэхгүй л байв. Зүгээр л одоо бүх зүйл сайхан болно гэсэн итгэл байлаа. Тэр “надад итгэ” гэсэн, охин итгэсэн.

Өөрийн зуундаа ганц биш Үзэн ядалт Хайрын түүхийг үзсэн эртний цамхаг түүний энэхүү жижигхэн зовнилыг нь чимээгүй дооглосоор хоцорлоо.

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.24.16 5:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6094
Location: Энд
Яахав Малфой сайн хүн боловч тэрийгээ бусдад харуулахыг хүсдэггүй бж болох юм. Луциус хүсвэл бүх хүнийг уярааж чадна гэдэг шиг.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.24.16 9:39 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 1998
Location: Nothins that bad if it feels good
Bi bas en Ledi Fiona shig uuruu zohiodog bj bilee lol bayrlalaa
ehnees n unshij ehelj bn . . .

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Feb.24.16 9:59 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
ohhh уншигчид нэмэгдэж байгааг мэдэх үнэхээр сайхан байна, баярлалаа бүгдэнд нь. заримдаа яг юу гэж хэлэхээ мэдэхгүй сайхан сайхан өөрийнхөөрөө авч байнадөө. монгол хэлний мэдлэг үнэн тааруу байна гэдгээ орчуулж суухдаа л мэдрэх юм. нээх ичмээр. бас байсан юм, байлаа, байв гэх мэт өгүүлэрийн төгсгөлүүдийг зохицуулах гэдэг чинь үнэхээр авьяас шаарддаг юм байнаа, унших явцад жоохон ядаргаатай байгаа бол хүлцэл өчье. хичээнээ : D

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.24.16 10:31 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 1998
Location: Nothins that bad if it feels good
уншихад бол төвөгтэй асууда огт алга байна харин ч мундаг орчуулжээ маш их баярлааа
Зохиол нь ч давгү санагдчихлаа орчуулах үнэхээр хцүү2 энэ зохиолчид мэргэжлийн орчуулагч нар бас энэ нарийн2 үгни сонголтийг их судалдаг юм шиг байна лээ алийг нь сонгохуу этр гээд тэгвэл их цаг орно шүүдээ бид хэд хүлээу тэсэхгй байх ххэ
Амжилт :cheerleader:

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Feb.24.16 10:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6094
Location: Энд
Нээрээ блаа, бсан, байв гэдгийг зохицуулах хэцүү шүү. Би юм орчуулахаараа дандаа бсан тэгсэн ингэсэн гээд өгүүлбэрээ дуусгачихсан бдийшд. Тэгээл эхнээс нь ээлжлүүлээл :frog:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.25.16 1:24 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 745
Юүүю энэ сүүлийн хэсгийг уншсан чинь жоохон хүүхэд шиг л өмнөөс нь лаг догдоллоошд :frog:
Ойлгомжтой сайхан орчуулж байнаа Wallflower минээ, их баярлалаа :cheerleader:

_________________
Төв


Top
   
PostPosted: Feb.26.16 3:36 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4709
Woow... зогсолтгүй үргэлжлүүлж уншина гэж бодохоос гоё санагджийна. Гялс гүйцэж ирээд хүлээх л хэцүү байх байхдаа... ккк...

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Apr.08.16 1:49 am 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 180
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
mark

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.08.16 1:40 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
yaanada, uuriin fuckery shig amidraliin hajuugaar orchuulga hj amjku l bn. odo 7.41am boljiin, hicheelee dawtah gd serchihsen bn : (

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Apr.08.16 5:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6094
Location: Энд
:crysad: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: бжийхаас :wink:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.11.16 9:36 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 745
Харин тиймээ хүлээгээл байж байядоо ямар ч гэсэн удсан ч бай оруулна гэж найдаа л :hi:

_________________
Төв


Top
   
PostPosted: Apr.11.16 11:04 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн

Joined: Mar.14.16 6:33 pm
Posts: 204
дуусхаар нь уншдаг байж. за хүлээж эхэлсэээн. орчуулга бол үнэхээр энгийн гоё бн. таньдаг хүнтэйгээ юм яриад бж байгаа юмшиг санагдав


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 79 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited