Offline |
Алдар Сууны Оргилд Хvрсэн |
 |
Joined: May.31.13 5:35 am Posts: 2640
|
ГУРАВ ДУГААР БҮЛЭГ. МИНИЙ ДАЙСАН. Цорын ганц гарч байсан чимээ нь зууханд шатах модны чимээ л байлаа. Зогс, зуух шатаагүй байсан шүү дээ. Магадгүй энэ нь эзнээ угтаж авч байгаа ямар нэгэн шид байх. Тэр хооронд хаалганы бариул эцэстээ тултал доошилж хаалга зөөлнөөр онгойлоо.
Болгоомжилж байсан хамгийн муу зүйл нь биеллээ олов, яагаад гэвэл Гермионагийн хамгаас илүү үзэн яддаг хүн үүдэнд дүрээрээ гарч ирлээ. Энэ муу хөгийн амьтан түүний сүүлийн зургаан жилийн хар дарсан зүүд болсон юм. Түүний Хогвартст өнгөрөөсөн зургаан жил нь маггл эцэг эхтэйгээ амьдарч байсан өмнөх амьдралаас нь хамаагүй илүү тод өнгөрсөн болохоор тэр хүнийг түүний бүхий л амьдралын хар дарсан зүүд гэж хэлж болно. Сайхан сэтгэлтэй уян зөөлөн Гермиона түүнтэй таарахаас өмнө хэнийг ч цохиж доош нь хийж үзэн ядмаар царайнаас нь өөртөө итгэлтэй зэвүүн инээмсгэлэлийг нь арчиж хаямаар санагдаж байсангүй. Зуны туршид түүний талаар мартаж орхисон санагдаж байлаа, гэвч одоо цонхоор орж ирэх салхинд хийсэн түүний нүүрлүү хаягдах цайвар үс рүү нь хараад... Цонх... Тэр цонхоо хаахаа мартчихжээ!
“Одоо нил дуулиан босгоноо”-гэж охинд аймшигтай бодол гэнэт орж ирэв, гэвч Драко Малфой эргэн тойрондоо юуг ч анзаарахгүй байх шиг байлаа. Тэр яалт ч үгүй ямар нэгэн зүйлийн талаар бодож байв, Харриг зовоох арга чарагын талаар л биз.
Тэр хойгуураа өрөөний эзэн цонхруу төвлөрөн харангаа цагаан цамцныхаа товчыг тайлж байлаа, өмднийхөө тэлээнд гар нь хүрэхэд Гермиона сандарсандаа чангаар амьсгаагаа гарагчихав. Чимээний зүг рүү залуу огцом эргэн харах энэ мөчид Гермиона шидэт дохиураа аваад түүнд ямар нэгэн шившлэг хийчихсэн бол ч... харин тэрний оронд өрөвдөлтэйгөөр амьсгаагаа дарж ядан шаланд наалдаад гацчихжээ. Энгийн үеүүдэд бол Малфойын энэ нүүрний хувирлыг харахын тулд Гермиона зөндөө зүйлийг амлахад бэлэн байх билээ. Харин одоо тэрэнд инээх сөхөө ч байсангүй. Энэ хугацаанд слизеринчийн ухаан бага багаар эргэн ирж байлаа, гайхширсан нүүрний хувирал нь сайн мэдэх зухалдлаар солигдож хүйтэн саарал нүдэнд нь үзэн ядалт харагдна.
-Грейнжер?-түүний гайхмаар зөөлөн хоолой Гермионагийн биеийг арзас хийлгэв. Тэр зүгээр зогсоод охин руу хараад л байв. Тэгсэн ч энэ харц түүний биеийн бүх эд эсийг айдсаар дүүргэж байлаа. Энгэж харж сурахын тулд хэр удаан бэлтгэл хийх хэрэгтэй байдаг болдоо? Гермиона энэ зүгээр л Драко Малфой шүү дээ гэж бодохыг хичээнэ, тэр бүх л өсвөр насныхан шиг, түүнээс айх зүйл огтхон ч байхгүй, жишээ нь, Харри Рон хоёр шиг... Тэр дөнгөж арван долоохон настай, өөртэй нь л адилхан Хогвартсд сурдаг, Слизериных байсан ч хамаагүй. Энэ огтхон ч аймшигтай биш, огтхон ч үгүй. Үүнийг олон удаа давтвал хоолой дээр нь тээгэлсэн юм байхгүй болчих юм шиг санагдна. Огтхон ч аймшигтай биш. Яагаад зүрх энгэж хурдан цохилоод байна аа, яагаад юу ч хийж чадахгүй байна аа? Хийхийн оронд зүгээр л шалан дээр суучихаад түүнийг доороос нь дээш нь ширтээд л. Зуны дотор тэр ямар өндөр болчихоо вэ.
Түрүү жил Хагрид Кармалинуудыг танилцуулж байсан юм. Тэгэхэд Гермиона Грейнжер Ронд сундлуулж байжээ, тэр үед өндрөөс айдаг охины өнхөлзөг зүрх нь хагарах дөхөж дараа нь богарт тэрхүү хогийн амьтан болж хувиртал Гермионаг айлгасан юм. Харин одоо бол богарт нь энэхүү аймшигтай өрөөнд энгэр нь задгай цамцтай зогсох Драко Малфой болж хувирах бололтой. Түүний нүд рүү харахдаа өөрийг нь юу энгэтэл нь айлгаад байгааг ойлголоо. Арван долоон настай өсвөр насны хүүд ийм харц байх боломжгүй, ийм байж болохгүй шүү дээ, тэр иймэрхүү харгислалд арай л залуухан байна. Хүүхдүүд үнэхээр ширүүн зантай байдаг, гэвч тэдэнд ийм харц байдаггүй, тэдний энэ зан нь хэсэгхэн зуурынх л байдаг. Гермиона түүний харцанд өөрийн шийтгэлийн тогтоолыг харж байлаа.
-М-м-малфой,-гэж охин шуганав. Яагаад зогисуулаад эхлэв дээ? Гэхдээ ямар нэгэн дуу авиа гарагаж чадсан нь үнэхээр гайхалтай хэрэг байв. Түүний шулганаанд нь Малфой залхуухан хөмсгөө өргөв, тэрээр хэзээ нэгэн цагт үзэн ядмаар бохир цуст хэлэх үггүй болсон байхыг харна гэж төсөөлөө ч үгүй байсан биз.
-Мэнд мэдэлцэлийг дууссан гэж тооцъё,-гэж Драко Малфой уулзалтын мэндчилгээнд цэг тавив. – Чи өөр ямар нэгэн зүйлээр намайг баярлуулах гэж байна уу эсвэл шууд хамгаалагчдыг дуудах уу? – гээд залхуу маягаар камины зүг дохив. Гермиона шидэт цамхагуудад нэг ч удаа байж үзээгүй билээ. Ер нь Роны гэрээс өөр шидтэний гэрт орж үзээгүй юм. “Нүх”-г цамхаг гэж хэлж болохгүй байлаа, тийм учираас Гермиона эртний шидтэний угсаатай гэр бүлийн гэрийн харуул хамгаалалтын систем яаж ажилдаг талаархи төсөөл огтхон ч байхгүй байсан ч каминаа ашиглан өөрийн хүмүүсээ дуудах юм байна гэж бодлоо. -Малфой, гуйж байна, - гэж гуйсан харцаар харан арай гэж энэ үгийг гаргалаа. Хөндлөнгөөс энэ болж буй үйлдлээ Гермиона харсан бол эргэлзээнгүй өөрийгөө маш ихээр үзэн яадах байсан биз. Харин одоо бол тэрэнд хамаагүй байлаа, ямар нэгэн аргаар түүнийг сатааруулж цаг хожиж өөртөө туслахыг зөвшөөрүүлчихвэл! Байж боломгүй бодол байна, гэхдээ гэнэт бүтчихвэл яах юм бэ!
-Малфой, - ямар хүч түүнийг хөл дээрээ босч түүнрүү ухас хийснийг өөрөө ч ойлгохгүй байлаа. – Чи хамгаалагч нараа дуудаж болохгүй ээ, чи надад туслах хэрэгтэй байна, одоо ямар нэгэн зүйл хийхэд арай оройтоогүй байгаа, чи чадна, би мэдэж байна. Чи дотроо гаднаа харагдах гэж оролддог шигээ хүн биш шүү дээ, чи... чи... чи... сайхан сэтгэлтэй.
Энэ бүх утгагүй зүйлээ үглэж байхдаа Гермиона түүний бугуйнаас бараг өвдөлт мэдрэгдэм ямар чанга атгасанаа ч анзаарсангүй. Гэхдээ Малфой байрнаасаа хөдөлсөнгүй. Юу түүнийг хөдөлгөөнгүй зогсоож байсныг хэлэхэд хэцүү юм. Дараа нь Гермиона хэрвээ хүссэн бол тэр түүнийг ганц л хөдөлгөөнөөр өөрөөсөө түлхэж холдуулж чадахаар байж гэдгийг ойлгов. Гэхдээ Драко энэхүү гэнэтийн өөрчилөлтөнд цочирдон зогссоор л байв. Маш ойрхноос харагдаж байгаа тэрний нүд гайхсандаа бүр том нээгдэв. Хамгийн аймишигтай хийрхэл нь эхэлж байгаа бөгөөд зогсож чадахгүй гэдгээ Гермиона дотроо мэдэж байлаа.
-Грейнжэр, чи өөрийгөө хөндлөнгөөс сонсох гээд үздээ, - түүний хоолой мөс мэт сонсогдож байв. – Чи юу яриад байгаа юм бэ? Намайг сайхан сэтгэлтэй гэнээ?
Түүнтэй харц тулгараад өөрийн бүх оролдлогын тусгүй болохыг олж харлаа. Малфойын харц нь эргээд байнгын харьгис байдалдаа ороход тэнд өрөвдөх гэдэг зүйлд орших зай харагдсангүй. Гермиона асгартал уйлахыг хүсэв, энгээд Харриг аврах гэсэн оролдлогонд нь ийм тэнэг төгсгөл ирдэг юм байжээ. Сонирхолтой юм, яагаад Малфой газар доор байгаа олзлуулагчаар оролдолгүй энд явж байдаг билээ? Түүний нүд рүү харахгүйн тулд Гермиона толгойгоо бөхийлөглөө. Гэнэт түүнд хэтэрхий ойрхон зогсож байгаагаа анзаарав. Түүний хамрын нахиу дээрхи нарийхан урт сорив болон жимийж нарийхан зураас болсон уруулыг нь анзаарч амжив, уруул нь маш ойрхон байлаа. Гермионагийн толгой гэнэт эргэж эхлэхэд айдсаас л болсон байх гэж өөртөө итгүүлэхийг оролдно. Мэдээж түүний сүрчигний үнэрээс болоогүй л байлгүй, арай ч дээ, эсвэл түүнээс, энэхүү дасал болоогүй байдлаас болсон ч байж болох юм. Үнэтэй сүрчигний үнэр ханхлаад... Харцаа доош нь буулгахдаа түүний бугуйнаас зуурж байхдаа цамцных нь нэг мөрийг буулагчихсанаа олж харлаа, нүцгэн эгэмийг нь нүдээрээ гүйлгэн харахдаа хүзүүн дээрхи цохилж буй судсыг нь ч харж амжив. Саврандаа М үсэг атгасан цутгаж хийсэн мөнгөн луун хүзүүний зүүлтэн дээр нь харц нь арай л удав. Гэнэт Гермионад Малфой өөрийг нь ажиглаад байгаа юм шиг санагдаж эхэллээ.
-Малфой, чиний луу чинь надруу ирмээд байна. – гэж аяархан шивнэв.
-Юу? – гэж сандран асууснаа охины харцыг дагуулж хараад зухалдалтайгаар ярьж эхлэв: - Өө Мерлин минь! Энэ чинь шидэт зүүлт. Гэхдээ чи яаж иймэрхүү цэвэр цустай гэр бүлийн үе дамжсан үнэт зүйлсийн талаар ойлголттой байхав.
-Хөгийн амьтан! – гэж юу ярьж байгаагаа анзаарахаасаа ч өмнө хэлж орхив. Малфой түүнийг огцом түлхэхэд тэрээр бичгийн ширээний өнцгөөс барьж авсан тулдаа л арай ядан хөл дээрээ тогтлоо.
-Грейнжер, - гэж Малфойыг ярьж эхлэхэд нь түүний хоолой нь сиропноос ч чихэрлэг сонсогдож байв, - чи ядаж өөрийн грифиндорын толгойгоор сэтгэсэн ч энэ дэлхий дээрхи миний туслах хамгийн сүүлийн хүн бол чи гэдгийг мэдэж баймаар юм.
-Энэ надад бишээ, - гэж аргаа ядан Гермиона нэмэв. Малфой гайхсан маягтай хөмсгөө өргөв. – Харрид.
Малфой огцом маш зэвүүнээр инээв.
-Чи ч намайг их хөгжөөж байна шүү, Грейнжер. Чи тэгээд чамд туслахаас татгалзчихаад тэр муу дөрвөн нүдтэй мангарт туслах гээд хар хурдаараа гүйж очно гэж бодоо юу? Тэгвэл чи надад өмнө нь санагдаж байснаасаа ч тэнэг юм гээч. Чиний тэнэг найз чинь өөрийн сонголтоо зургаан жилийн өмнө галт тэргэнд намайг түүнд гараа сунгахад аль хэдийнэ хийчихсэн. Харри Поттер надад огтхон ч хамаагүй, ашгүй нэг амьсгал хураачихвал би баярлах болно. Ойлгов уу? Хамгийн гайхалтай нь тэрээр энэ бүх зүйлээ ярьж байхдаа хичнээн бүх үгэнд нь хор үзэн ядалт шингэсэн байсан ч нэг ч удаа хоолойгоо өндөрсөгсөнгүй. Гермионад тусламж харах гар үлдсэнгүй. Гэхдээ Малфойын зэвүүн үгсэнд орших нэг зүйл түүнийг бодлогшироход хүрэгэв, ямар нэгэн чухал юм тэр дунд нь байлаа.
-Малфой, - Гермиона ойлогчихов, - хэрвээ чи тэр уулзалтыг одоо болтол санадаг гэвэл...
-Зайл! – Малфойын хоолой чимээгүйг ташуурдаж байгаа юм шиг л эвдэв. – Миний өрөөнөөс зайлж үз!
-Юу? – гээд тэнэг юм шиг л асуухад.
-Миний өрөөнөөс зайл гэсэн өгүүлбэрийн аль хэсгийг нь чи ойлгосонгүй вэ? – гэж түүний нөхөр эелдэгээр асуув.
-М-малфой, би хаашаа явах билээдээ?
-Грейнжер, чи манай гэрт ямар нэгэн ажилаар л нэвтэрж орж ирсэн байх. Намайг эргэж ирсэнд баярлалаа, ес дүгээр сарын нэгнийг ч хүлээж тэсэлгүйгээр миний унтлагны өрөөнд нууцаар орж ирсэн чинь үнэхээр биширмээр байлаа. Энэ өрсөлдөөнд чинь оролцож чадахгүйг минь уучлаарай.
Үүнийгээ хэлэнгээ Малфой өөртөө итгэлтэй алхаагаар коридор руу гарагах хүнд хаалга руу алхаж эхлэв.
-Чамайг өшөө удаан энд барьж чадахгүй нь – энгэж хэлэх үедээ түүний царай нь ямар ч хувиралгүй байлаа, энэ үйлдлээрээ Гермионаг жинхэнэ үхэл рүү нь явуулж байгаа мэт биш харин цаг агаар хөтлөж байгаа юм шиг л байв. Охин түүний хаалгаа онгойлохыг нь аймшигд автан харж зогсоно.
Энгээд төгсгөл ирлээ, түүний хөл нь шалнаас урагсан мэт хөдөлгөөнгүй гацчихав. Хэрвээ нэг долоо хоногийн өмнө түүнд хэн нэгэн Драко Малфойын өрөөнөөс гарахыг хүсэхгүй байсан гэж хэлвэл Гриффиндорын ахлагч энэ утгагүй зүйлийг ярьж байгаа нэгнийг нокаутанд оруулчихаад өөрөө комд орох байсан биз.
-Чамайг яаруулмааргүй байна л даа, гэхдээ надад хийх зүйл их байна, - гээд хуурамчаар эелдэг дүр эсгэж байснаа коридорт гарах нэг чимээг сонсоод зог тусчихав.
-Чөтгөр ав, - гэж Малфой амандаа үглэв.
Хаалгаа хаангуутаа ганцхан үсрэлтээр байрандаа гацсан Гермионагийн зогсож байгаа газарт очоод мөрнөөс нь барьж аваад шкафруу аваачаад түлхэв. Уул нь энэ шкафыг аль нэг аврагдах замын нэг гэж бодож байсан боловч тийм ч эвтэйхэн оромж биш байлаа. Охиныг эмх цэгцтэй өлгөсөн нөмрөгнүүд болон магглуудын цамцнуудын дунд чихээд хэрвээ ямар нэгэн чимээ гарагах юм бол үсэндээ зүүсэн хавчаараар нь өөрийг нь хэдэн хэсэг болгон тасдан хаяна гэсэн амлалтыг огчихөөд хаалгыг нь хаагаад гарах хаалга руу алхав.
Шкаф нь завсартай байсан тул Гермионад өрөөнд юу болж байгааг харах боломж гарч ирлээ. Тэр хооронд өрөөний хаалга анхааруулгагүй онгойж босгон дээр Драко Малфойын ангийн хүүхэд болох Блез Забини өөрийн биеээр гарч ирлээ. Гермиона түүнийг шууд л танив. Блез жинхэнэ слизерины сурагч гэдэг нь хаанаас нь харсан ч андашгүй: шулам шиг, нэхэл хатуутай, их зантай бас маш ховор тохиох үзэсгэлэнтэй гоо төрхтэй. Харри түүнийг Сириусын бэлэглэж байсан колдографууд дээр гарсан ээжтэйгээ адилхан гэж хэлж байсан ч Гермиона бол адил төстэй зүйл юу ч олж хардаггүй байлаа. Ганц улбар шар үс л юм даа. Нэгэн удаа Гермиона номын сан руу гүйж байхдаа тэндээс гарч явсан Блезтэй мөргөлдөж байсан юм. Хоюулангийнх нь хамаг юмнууд нь шалаар нэг тарахад хоюулаа явган сууж байгаад өд цааснуудаа цуглуулж эхэлцгээжээ. Ургамалын хичээлийн номыг авах гэж байхдаа саадтай учирав – Забини ч гэсэн ном руу сунайж байв. Тэгэхэд гэнэт ном нь өөрийнх нь цүнхэнд байгаа гэдгийг санаад номыг тавьж Блез руу харахад өнөөх нь ууртай гэгч нь Гермиона руу хариу харахад Гермиона түүний нүдний өнгийг хараад үнэхээр биширсэн юм. Тэр хэзээ ч ийм намрын навчис шиг өнгөтэй нүд харж байсангүй, - бүр Харригийнх ч ийм туяатай биш юм. Энэхүү сэтгэгдлийг ганц тэр нүдэнд үзэгдэх уур л бусниулж байлаа. Босож байхдаа Гермиона хоёр охины мөргөлдөөнөөс холуур өнгөрхийн тулд номын сангийн үүдэн дээр огцом зогссон Драко Малфойын хөдөлгөөнийг олж харав.
-Тэгмээрсэндээ, слизеринчууд номын санруу явдаг замыг мэддэг байсан хэрэг үү, эсвэл та нар энд сууж шийтгэл биелүүлдэг юм уу? – гэж тэр үед Гермиона хэлжээ.
Гермионагийн харж байснаар Блез ямар нэгэн хариу хэлэх гэж байтал Малфой түүнийг урьдчихав:
-Наахдаа орхио, Блез. Грейнжер зурган дээрээс ч цэвэр цустай гэр бүлийн хувийн номын санг харж байгаагүй байх. Хөөрхий амьтанд бүх хэрэггүй зүйлийн төлөө ийшээ ирж байх хэрэг гардаг биз.
Малфой Забини хоёр бие биен рүүгээ зэвүүнээр мушилзаж түүний зүг дохиход Гермионагийн дотор нь муухайрч байжээ.
Харин одоо тэрхүү охин эх захгүй Дракогийн өрөөний хаалгыг онгойлж орж ирлээ.
-Блез, - гээд залуу хөнгөхөн инээмсгэлэв, - би чамайг над дээр ирэхдээ тогшиж бай гэж хэлдэг шүү дээ, би юу ч хийж байж болношд.
Өрөөнд орж ирэнгээ Блез хаалганы хүрээг тогшив.
-Харж байна уу? Шууд л засарж байгаа биз дээ, - түүнд хэлсэн анхааруулга түүний санааг ердөөсөө ч зовоосонгүй. – Юу ч хийж байж болно гэдэг... намайг ямар нэгэн зүйлээр ичээнэ гэдэг бараг байж боломгүй зүйл гэдгийг чи мэднэ шүү дээ. Тийм биз дээ, Драко Малфой? Энгэж хэлээд тэрээр залууд ойртож гараа мөрөн дээр нь тавив. Гермионагийн хацар нь халуу шатаж эхэллээ. Драко Малфойыг хэн нэгэнтэй үнсэлцэж эсвэл тэрнээс дор зүйл хийж байхыг харах нь энэ хорвоо дээр түүний хамгийн харахыг хүсэхгүй байгаа зүйл байлаа. Хамгийн харахыг хүсэхгүй байгаа... Эсвэл тэр Блезтэй байгаа болохоор л тэгэж байгаа юм болов уу? Энэ нээлт Гермионаг гайхшруулав. Тэр Малфойыг царайлаг гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Арай ч дээ, үүний талаар бодлоо гэж үү? Юу ч гэсэн харахад ойлгомжтой зүйлтэй маргалдаад юу хийх вэ. Драко Малфой эв хавгүй туранхай зэвүүн хөгийн амьтнаас өндөр биерхүү, байж боломгүй царайлаг... хөгийн амьтан болж хувирчээ. Ядаж ганц ч гэсэн зүйл энэ хорвоо дээр өөрчилөгдөхгүй юм даа.
Блез өлмий дээрээ зогсон өөрийн уруулаа Малфойын урууланд наав, тэгэхдээ түүний гар нь шаламгайгаар залуугийн энгэр нь задгай цамцыг тайлан сурамгай бас тайвнаар Дракогийн мөр, цээж, гарыг илнэ. Гермиона халууцаж эхлэв. Забини яаж энгэж чадаж байна аа! Энэ чинь Драко Малфой шүү дээ! Түүнтэй энгэж харьцаж болохгүй шүү дээ, энгэж энгийн хүмүүс шиг. Тэр яахын аргагүй Блезд ямар нэгэн муу зүйл хийчихнэ шүү дээ. Тэр чинь, тэр... аймшигтай хүн.
Тэгтэл аймшигтай хүн охиныг бэлхүүсээр нь тэвэрч өөртөө наагаад үнсэлтэнд нь хариулав. Энэ нь Блезыг бүр хотойж түүнд илүү наалдуулав, охины гар нь түүний замбараагүй болсон үсээр нь оролдно.
“Тэр яагаад ийм зүйл хийгээд байгаа юм болоо?” – гэж Гермиона бодов – “Би огтхон ч үүнийг харахыг хүсэхгүй байна!”
“Тэгээд яагаад буруу харахгүй байгаа юм?” – гэж доторхи хоолой нь өдөв.
“Яахав дээ, өрөөнд юу болж байгааг би харах хэрэгтэй шүү дээ!” – гэж өөрийгөө өмөөрнө.
“Тийм дээ, чамд энэ дүр зураг огтхон ч таалагдахгүй байгаа. Чи энгэж байж л түүний нүцгэн мөр лүү “харахгүй” байгаа л даа...”
“За гүйцээ!” – гээд охин догдолс хийчихэв.
Хэрэггүй л үүнийг хийсэн юм. Түүний хөдөлгөөнд нь хажуугийнх нь өлгүүрээс нь нөмрөг унахдаа мөнгөн цахилгаанаараа шүүгээний ханыг цохилоо.
Гарсан дуу Блезыг анхаарлыг нь төвлөрүүлсэн ажлаас хөндийрүүлэхэд хүрэгэв.
-Юу байсан бэ? – гэж залуугаас айсан нүдээр асуухад.
-Мэдэхгүй ээ, - гэж чин сэтгэлээсээ хариуллаа.
-Өө нээрээ, Драко Малфой, би чамд хэлж амжсангүй, чиний өрөөнөөс эмэгтэй хүний сүрчиг ханхлаад байна...”
-Тийм шүү, - гэж хөгжилтэйгөөр санал нийлээд – Би Гермиона Грейнжерыг шүүгээндээ нууж байгаа юм. Түүнтэй мэндлэхийг хүсэж байна уу?
Энэхүү хөнгөхөн бодолтой үгсээс болж Гермиона амьсгалахаа ч мартчихав. Харин Блез энэ хэлсэн үгнүүдийг нь шууд утгаар нь хүлээж аваад шүүгээ рүү алхаж эхлэв. Шүүгээ рүү хүрэхэд хоёр... нэг халхам... Түүний анхаарал тавьж янзалсан гар шүүгээг онгойлж эхлэв. Гермиона түүний хумсан дээрээ зурсан тэнэг зурагнуудыг ч харж байлаа – тоглож буй луунууд. Түүний хэрцгий ногоон нүд рүү харахаа хүлээж суухдаа цаг авахын тулд Гермиона жуумалзав. Энгээд л дуусаа. Энэ ааштай охинд юу гэж тайлбарлах болж байна аа? Блез Забинигийн санаанд нь нийцээгүй субъекттэй харьцдаг эелдэг зангийх нь талаар домог ярьдаг байлаа, ярих ярихдаа шивнэж яригддаг байлаа. Дуусчээ!
Малфойын дооглонгүй хоолой Гермионаг эргүүлэн авчирлаа.
-Блез, алтхан минь, миний хувцасны шүүгээний доторхи чамайг булахаас өмнө миний “Грейнжер миний шүүгээнд байгаа” гэж хэлснийг минь нэг боддоо” Гермиона нэг нүдээ нээгээд өөр лүү нь нуруугаа харуулж зогссон Блез Забини инээж байгаа Малфойын нүд рүү харж зогсохыг олж харав. Түүний гар өмнөх шигээ тал онгойсон хаалганы бариул дээр байлаа.
Блез чангаар инээв. -Уучлаарай, би энэ үгний чинь хэр утгагүй болохыг нь бодсонгүй.
-Нааш ир, - гэж Драко шивнэв.
Блез хаалганы бариулыг тавин Малфойын үйлдэлд сатааран түүнд тэврүүллээ. Гермиона өөрөөсөө аравхан сантиметрын зайтай байгаа Блезын нурууг илэх түүний гар луу харлаа. Түүний алтлаг боролсон арьс нь Блезын цагаан цамцны дэвсгэр дээр үнэхээр догь харагдна. Хурууны хөдөлгөөн бүр нь Забинийг нуруугаа улам хотойлгоход хүргэж байлаа. Гермиона сандран шүлсээ залгиад арай хийн энэхүү дүр зурагнаас харцаа салгаж авав. Харцаа өргөөд хоёр бараан саарал нүдтэй харц тулгарлаа. Яаж энгэж нэг охиныг зөөлнөөр үнсэж нөгөөх рүү нь ийм их үзэн ядалтаар харж чаддаг байна аа? Тэгээд аль алиныг нь нэгэн зэрэг шүү.
“Түүний нүд нь бүрхэг тэнгэр шиг өнгөтэй юм” – гэж гэнэт Гермионад бодогдов.
Малфой үнсэлтээ зогсоолгүйгээр огцом дороо эргэхдээ Блезыг хамт эргүүлээд нуруугаараа хүчтэй түлхэн шүүгээний хаалгыг тас хийтэл хаачихав.
-Яанаа, чи гэмтээгүй биз? – Блез амьсгаа даран хэлэв.
-Үгүй ээ, зүгээр... – гэж хариу шивнэлээ.
Одоо Гермиона юу ч харж чадахгүй болов, Малфойын нуруу бүгдийг тагалчихлаа. Харин одоо бүх зүйл түүнд тодоос тод сонсогдож эхлэв. Шивнэлдээнийг нураах хүнд амьсгаадалт. Арай ч дээ! Гермиона хамаг хүчээрээ л сонсохгүйг хичээж байлаа. Гэвч Блезын хэлсэн дараагийн үгнүүд нь түүнийг арай л ухаан алдуулчихсангүй.
-Би ч азтай юмаа, өөр хэн ийм хүсэл тачаалаар дүүрэн бас чадварлаг эр нөхрөөр онгирж чадна гэж? – гэж шивнэв.
Эр нөхөрөө? Байж боломгүй юм.
-Блез, - гэх Малфойын хоолой сонсогдоно. – Зул сарын баяр болтол сүй тавих ёслолынхоо талаар бусдад зарлахыг хойшлуулвал яасан юм бэ? Миний эцгийн бэлдсэн зүйлсийн дараа бүгд мэдэхээс л хойш...
Түүний хоолойд яагаад ч юм огт баяр баясал сонсогдсонгүй.
-Үлдсэн гоонь эрийн амьдралаа хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсээ юу? Окэй, Драко Малфой, бидний сүй тавих ёслол хүртэл чи юу хүссэнээ хийж болно, бүр хэнтэй ч хамаагүй унтаж болно. Гэхдээ Зул сарын баярын дараа...
Малфой байгаа байдлыг ажихад үнсэлтээр түүний хамаг дараагийн үгнүүдийг тасалчихсан бололтой. Сонин юм, Блезын хоолой гомдолтой сонсогдлоо. Ер нь энд юу л болоод байна даа, гэрлэлт гэдэг зүйлд эд нарыг энгэж хүчээр татаж оруулдаггүй л байлгүйдээ. Хэрвээ тэгдэг юм бол яагаад Забини үүнд ийм баяртай байхад Малфой баяралсандаа үсэрж дэвхцэхгүй байгаа юм бол? Энэ хоёр үнэхээр сайхан хос, гэхдээ уул нь хэнтэй ч үерхэж байгаагүй санагдах юм. Тэр охидыг гэрлийн хурдаар л сольдог байсан, энэ Гермионад тийм хамаатай биш ч тэрээр байнга түүнийг ажиглаж байдаг юм. Малфой дайсан шүү дээ, харин дайсныхаа сул талыг мэддэг байх хэрэгтэй.
-Чи их ядарсан харагдаж байна, би явах уу?
-Үгүй ээ, чамайг үлдээсэй гэж үнэхээр их хүсч байгаа ч өнөөдөр надад хийх хэрэгтэй бас зөндөө ажил байна.
-Чи өнөөдөр эргэж ирсэн юм уу?
-Тийм ээ, цагийн өмнө.
-Чамайг тэд яагаад дуудасныг мэдэж байгаа юу?
-Тэд ээ?
-Тийм ээ, Харанхуйн эзэн энд байгаа шүү дээ, бас Нарцисса ирсэн.
-Нарцисса энд байгаа гэнээ? Чөтгөр гэж.
-Драко, бүх зүйл зүгээр болно доо.
-Тийм дээ... миний эцэг шиг хүн... дээрээс нь Харанхуйн эзэн шиг хүнтэй.
-Ш-ш-ш... Битгий тэгэж ярь. Чи зүгээр л их ядарсан байнаа, тэгээд л энгэж уур чинь хүрч байгаа юм. Ямар ч муу зүйл одоохондоо болоогүй байна шүү дээ. Тэгээд ер нь чи минь юунаас ч айдаггүй биз дээ?
-Хааяа айдаг, - гэж санаа алдахад.
-Би ямар нэгэн зүйл мэдээд ирэхийг оролдох уу? – гэж Блез сандарсан байртай асуув.
-Тэг. Ер нь хэрэггүй юм байна, чи энэ бүгдэд орооцолдох дутаж гэнэ.
Өрөөнд эвгүй анир чимээгүй ноёрхов. Слизеринчудын айдас бараг л мэдэгдэхүйц байлаа, Гермионад гэнэт гунигтай санагдлаа. Багаасаа өссөн гэртээ эд нар энгэж айж байгаа бол Гермионагийн талаар яриад ч хэрэггүй байлгүй, хөөрхий Харригийн талаар бодохоос ч аймшигтай байлаа.
-Тэгвэл би явлаа шүү – нэг л өөртөө итгэлгүйгээр энэхүү анир чимээгүйг эвдэн Блез асуулаа.
-Би гаргаад өгье .
-Хэрэггүй ээ. Эндээ үлдэснээрээ зугташгүй зүйлийг багахан ч гэсэн хойшлуулж чадна, - гэж инээн хэллээ.
-Зугташгүйгаас зугтаж чаддаг бол ч – Малфойын хариу инээд хөгжилтэй болсонгүй.
-Софист шиг л сонсогдож байна, тийм биш гэж үү?
Зөөлөн үнсэлт болон хаагдаж буй хаалганы дуу гарлаа. Анир чимээгүй. Гермиона түүний талаар зүгээр л марчихлаа гэж бодов, эсвэл Драко Блезтэй гараад явчихсан ч байж болох юм. Яг энэ үед шүүгээний хаалга гэнэт нээгдэж, цамцаа товчилж амжсан Драко Малфой (Мерлиндээ баярлалаа, хэтэрхий сатааруулаад байсан юм!) ширээн дээр байгаа шилтэй ус хөлдмөөр хоолойгоор:
-Грейнжер! Чамд ямар чөтгөр нь болоод байгааг надад тайлбарлахад таван минут байна. Өрөөнд анир чимээгүй ноёрхлоо.
_________________ diduputurnameindaGobletofFiiyaah
|
|