#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.17.17 2:50 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 79 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jan.25.16 4:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6194
Location: Энд
Хуучны мөртлөө шинэ танилуудтайгаа дахин уулзахад сайхан бна шүү.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.26.16 2:42 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
ДОЛДУГААР БҮЛЭГ
ХАМГИЙН ОЙРЫН ДАЙСАН

Толгойгоо өргөөд эцгийнхээ харцтай тулгарлаа. Яагаад ч юм одоо юу болох талаар тэрээр мэдэж байв.

Гермиона өмнө нь хэзээ ч ийм харц харж байсангүй. Залуу Малфойын оронд байсан бол хөөрхий охин зугтааж байх байсан биз, гэвч хаашаа? Ер нь Драко Малфой юу ч гэж ярьдаг байлаа гэсэн өөрөө ч энэ гэрээс явахаас татгалзахгүй юм шиг л санагдах болов.

Гермионад шкафны сийлсэн хаалганы завсраар гол дүрүүдэд нь энэхүү бие биентэйгээ үнэхээр адилхан хоёр хүний тоголсон аймшгийн киноны хэсгээс үзэж байгаа юм шиг л сэтгэгдэл төрнө. Түүнд анх удаагаа л Люциус Малфойыг энгэж ажиглах боломж гарч байгаа билээ. Хэрэв энэ хүний мэдрүүлж байгаа айдас дургүйцлийг эс тооцвол түүнийг их царайлаг гэж хэлж болохоор байлаа, язгууртны нүүр царайтай гэж хэлмээр – их хөнгөхөн энгийн хэрнээ эрэгтэйлэг, ихэмсэг маягтай, хөдөлгөөн нь залхуу гэмээр тайван бас мэдрэмжтэй хувцасласан. Гермиона өөрийн цорын ганц хүүгээ круциогоор энгийн л нэг зүйл хийж байгаа юм шиг хүмүүжүүлдэг хүнийг ширтэж байгаа гэдгийг бодон одоо өөрийн нүдээр харж олсон мэдлэгтэйгээ авцалдуулах гэж хичээв. Харагдаж байгаа дүр зураглал болон төсөөлөлдөө дүрсэлж байгаа хоёр огт таарахгүй байв, яг л тэс ондоо хоёр хүнийг хүчээр адилтгах гээд байгаа юм шиг. Гэвч нэг л зүйлийг Гермиона ойлгожээ: өрөөнд ахмад-Малфойыг орж ирэхэд хүйтэн мэдрэгдэж гунигтай болж байгааг. Хачирхалтай нь энэхүү хүний хийсэн зүйл гэвэл дөнгөж л хаалга дэлгээд хүүтэйгээ харц тулгарах байлаа.

“Намайг энд байгаа гэдгийг мэдвэл тэр яах бол?” – гэж охин айдаст автан бодов. Шууд л Драко Малфойын охины талаар амаа хамхиарай гэж тушаасан эльф нүдэнд нь харагдаж нуруугаар нь хүйт дааж эхлэв. Мэдээж эльфууд өөрсдөд нь хандсан тушаалыг зөрчиж чадахгүй л дээ, гэхдээ хэн мэдэхэв дээ? Эд чинь Малфойуудын эльф шүү дээ, тэдний тархи нь жоохон юмтай ч байх юм билүү. Доббигийн талаар бодоод үзэхэд л... аймшигтай санагдаж байлаа.

-Драко? – арай гэж нэг энэ анир чимээгүйг Люциус эвдлээ. – Чи хэзээ ирээв?

-Сайн байна уу, ааваа, - гэж Малфой жигд өнгөөр ярив, - цагийн өмнө.

-Яагаад хэлээгүй юм? – гээд Люциус өрөөнд хөл тавьж хүүгээ тойрж гаран энэхүү хэн нь хэнийгээ удаан ширтэх вэ гэсэн Гермионад ойлгомжгүй тоглоомыг таслав. Түүний асуулт хайнга бас энгийн өнгө аястай сонсогдно. Ер нь бол энэ үнэндээ асуулт байсангүй, Гермионагийн ойлгосноор бол хүү нь алдаа гаргаж эцэг нь түүнийг нь анзаарсан гэсэн баталгаа байлаа. Драко Малфойын хариулахгүй чимээгүй зогсох нь яг л Гермионагийн зөв бодсоныг батлах гэж байгаа гэлтэй.

-Эмэгтэй үнэртэй ус үнэртэж байна... – гэж Люциус цонхруу харангаа хэлэв. – тийм их хөнгөн бас дур булаам. Блезээс асуух хэрэгтэй юм байна. Чам дээр орж ирээ биздээ, гэхдээ бидэнд үүнийгээ хэлсэнгүй.

-Түүнд наашаа ирсэн нь таалагдаагүй бололтой, бид хоёр маргалдчихсан юм. – гэж Драко болгоомжтой хэлэв.

-Сүүлийн үед чи хэтэрхий их маргалдаж байна шүү.

Энэ үгэнд нь анхааруулга сонсогдож байгаа юм шиг охинд санагдав.

-Яаая гэхэв дээ, шилжилтийн нас, сэтгэл гутралын тогтворгүй байдал... – гээд л Драко тоочиж эхлэв. Тэрээр онгорхой хаалганы урд эцгийнхээ нурууруу харсаар зогсож байлаа.

-Миний хүү их хачин хүн юм, - гэж бага зэрэг гайхсан өнгөөр Люциус түүнийг таслаж, хэлж буй үгээ цонхны цаадах руу хандуулж байлаа. – Заримдаа надад энгэж санагдах юм...

Люциус Малфойд яагаад яг энэ үед коридороос могойн исгэрээнтэй адилхан дуу хоолой сонсогдсон нууц хэвээрээ үлдсэн байх. Хоёр Малфой яг зэрэг эргэж харлаа. Люциус толгойгоо хүндэтгэлтэйгээр бөхийлгөж харин Драко хажуу тийш ухас хийв. Коридороос инээд сонсогдлоо. Гермионад бүр эвгүй болов. Энэ үед Харрид арай бага аюул нүүрлэж байгаа гэсэн бодол маш сулхан тайтгарал мэт байлаа. Тэрээр өрөөний нөгөө төгсгөлд зогсох туранхай цайвар үстэй хөвгүүн рүү ухаангүй их найдлагаар харж байв, яг л энэ үед түүний амь нас энэ хүний гарт байгаа гэдгийг ойлгов. Үүний талаар хэний өрөөнд асрамжинд орсон гэдгээ мэдсэн мөчөөс авхуулаад бодож байсан ч тэр үед аюул арай л шийдэж болохоор байсан юм. Тэрээр Драко Малфой яаж ч өөрийг нь хайхрахгүй байсан яаж ийж байгаад ятгаж гуйж гувшиж, оронд нь юу ч байсан хамаагүй амлаж болно гэдэгт итгэж байжээ. Драко ямар нэгэн болзол тавих л байсан байх, магадгүй квиддичны уралдаанд Слизеринд удаа дарааллан ялагдах ч юм уу... тэнэг бодол байлаа, гэхдээ Гермиона түүнтэй тохиролцож болно гэж итгэж байсан юм. Яагаад гэвэл энэ хүү энгийн биш ч өсвөр л насны хүү шүү дээ. Түүнд арай л хүн алах, боолчилох хүсэл байгаагүй юм. Яагаад ч юм Гермиона үүнд үнэхээр итгэж байлаа. Харин одоо бол энэ хүн л түүний аврал нь болж таарав. Инээдтэй юм, гэхдээ Хогвартсаас хол энэ газар цор ганцаараа үлдэхэд түүний дайсан илүү үнэтэй болж бас илүү ойр болжээ. Зүгээр л тэр илүү танил бас илүү ойр дотных гэж хүсвэл хэлж болхоор. Дассан ертөнцтэй нь холбож байгаа сүүлийн утас нь болж байлаа. Тэгээд л Гермиона амьсгаагаа даран сэтгэл өвдтөл танил дүрс рүү харан сууна.

Энэ үед Драко Малфой өөртөө эргэн ирж эелдэгээр толгойгоо бөхийлгөн хэлэв:

-Оройн мэнд!

Түүний энэ жигд тайван хоолойг сонсоход таван минутын өмнө ирж буй зочныг хармагцаа сандран хаалганы урдаас ухас хийж байсан гэж бодохоор төсөөлөгдөхгүй байлаа.

-Намайг үргэлж баясгаж байдаг зүйл бол ямар ч үед хүүгийн чинь гаргадаг эелдэг зан юм шүү, - гэж зочин Люциуст хандаж хэлэв.

-Би их хичээсээн, эзэнтэн минь, - гэж өнөөх нь хариулав.

-Миний бодлоор тэр илүү их хичээсэн юм шиг санагдаж байна.

Энэ үгс өрөөний тогжсон агаарт тогтон үлдэв.

-Өнөөдөр бол их агуу өдөр, - гэж өнөөх хоолой Драко руу хандлаа, - чиний хувьд бас чиний ээжийн хувьд.

Залуу Малфой эцэг рүүгээ харахад өнөөх хоолой үргэлжлүүлэв:

-Нээрээ Нарцисса хаана байна? Арай бас ирснээ мэдэгдэхээ мартчихсан юм биш биз?

-Тэр таныг номын санд хүлээж байгаа, эзэнтэн минь. Таныг тушаахад бүх зүйл бэлэн байх болноо.

-Өнөөдөр бол агуу өдөр! – гэж хоолой давтав. – Үүнийг тохиолдуулж чи надаас ямар нэгэн юм хүсэж болно шүү, Драко.

Люциус Малфой үүнийг сонсоод гацаж харин Гермиона амьсгалхаа болив. Боломж уу?

-Би гэртээ бараг хоёр сар байсангүй, - гэж Драко аяархан ярьж эхлэв, - өнөө оройг Нарциссатай хамт өнгөрүүлэхийг хүсэж байна... эзэнтэн минь.

Гермионад саяны сүүлийн үгс яг л толгойгоо бөхийлгөхтэй адилхан их хэцүү байх шиг санагдлаа.

-Энэ боломжгүй, - гэж Люциус огцом хэлэв. – чи юу ярьж байгаагаа ойлгохгүй байна. Чи энэ өдрийг нураахыг...

-Люциус... – дуу хоолой тайван сонсогдов, харин Люциус шууд л амаа хамхиж хүүгээ харцаараа л ниргэхээр хязгаарлагдав.

-Арван долоотой хөвгүүн гэхэд их ер бусын хүсэлт байна. Энэ насан дээрээ чи өөрийн цагийг найз охидуудтайгаа өнгөрөөхийг эрмэлзэж баймаар. Тэр тусмаа хол ч явах хэрэг байхгүй, дур булаам хатагтай Забини энэ цамхагт байна. Харин чиний илүүд үзэх зүйл... Нуулгүй хэлэхэд Драко, чиний эцгийн чинь зөв байна, чи их хачин хүн юм. Чиний энэ хүсэл чинь ямар нэгэн санаа агуулаагүй, зүгээр л тэнэг сэтгэл хөдлөлөөр тавигдсан гэж найдаж байна шүү. Люциус, би энэ шөнийг хүүд чинь өгч байна. Харин бид одоохондоо газар доорхи руу явцгааж болно.

-Үнэхээр нэр төрийн хэрэг байна... Эзэнтэн минь, - гээд хэрцгий харц хүүгийнхаа зүгрүү шидэв.

-Баярлалаа, Эзэнтэн минь.

-Миний сайхан сэтгэл л бүхний буруутан болж байх шив, - гэж коридороос цааш холдож байгаа алхаан цуг сонсогдов.

“Сайхан сэтгэл! Энэ Эзэнтэнгуай чинь харин хошин шогийн мэдрэмжтэй юм гээч!” – гэж Гермионад бодогдов. Түүний харц нь хүү дээр тогтов. Хэрэв Гермиона түүний араас тэгэж ажиглаагүй бол Волдемортыг явсны дараа мөр нь яаж суларч байгааг анзаарахгүй байсан биз.

-Чи өөрийнхөө юу хийснийг тэгээд чамайг ойрын хугацаанд юу хүлээж байгааг ойлгож байгаа гэж найдаж байна. – гэж Люциус Малфой эзнээсээ дутхааргүй исгэрч байв. – Харанхуйн эзэнд өнөөдөр Нарциссаг хамруулсан төлөвлөгөө байсан юм.

-Миний ээжтэйгээ уулзах эрх Харанхуйн эзнийхээс бага юм уу?

Ташуурдаж байгаа шиг чимээ өрөөгөөр тархав. Гермиона арай л орилчихсонгүй. Люциус Малфой хүүгээ ийм магглудын аргаар ухаажуулна гэж хэн бодоховдээ. Түүний баруун гар залуу хүүгийн нүүрээр хоёр удаа алгадаад авав.

“Симметрийг баримталж” – гэж охин тэнэг юм шиг бодож амжив.

-Чи ямар ч эрхгүй. Ямар ч! Хэр хурдан чи үүнийг ойлгоно тэр хэмжээгээр бүгдэд дээр байх болно!

Энэ сүүлийн үгс Гермионад ямар нэгэн далд санааг агуулж байгаа мэт санагдна.

Драко Малфой хариулсангүй. Ер нь цохилтын инерцээс үүдэлтэй хөдөлгөөнийг эс тооцвол тэрээр хөдөлсөн ч үгүй. Тэрээр тайван бус байгаа сахиусан тэнгэрийн хөшөө шиг харагдаж байлаа. Бүх зүйл нь эсэргүйцлийг илэрхийлж байлаа: цэх мөр, өрөгсөн эрүү, харц.

“Эээхххх... надруу харж байсан харцыг нь бараг хайрын харцаар харж байж гэж хэлмээр юм” – гэж бодогдов. Одоо бол харцанд нь нэг тийм юм байлаа. Сонин нь түүнийг яалт ч үгүй шийтгэл хүлээж байлаа, тэр нь яавч гурван өдөр чихэр идэж болохгүй гэсэн хориг биш, харин энэ залуугийн харцыг ажихад айдас огт үзэгдэхгүй байв. Люциус ч бас тэгэж бодсон бололтой удаанаар хаалга руу алхснаа эргэж хараад:

-Чи үнэхээр өвдөлтөөс айдаггүй гэж үү дээ?

Хараад байхад Люциус Малфойын амьдралд маш цөөхөн ойлгомжгүй зүйлс байдаг юм шиг, харин энэ тэр дундаас хамгийн чухал нь. Хариултыг хүлээлгүй өрөөнөөс гарч одлоо.

Малфой хаалгаа хааж духаараа налан тэндээ гацчихав. Гермиона одоо юу хийхээ мэдэхгүй шкафандаа зогссоор л байв. Гарахыг үхтлээ хүсэж байлаа, яагаад гэвэл Малфойын хувцаснуудаас болж бүр дотор нь муухайрж байх шиг байв, гэхдээ нөгөө талаас бодоход одоохондоо түүнийг оролдоод хэрэггүй гэж нэг зүйл хэлээд байв, гэвч...

“Харин бид одоохондоо газар доорхи руу явцгааж болно.”

Энэмуу тэнэгийн хүслээс болж ахиад л тэд Харриг зовоох нь! Гэж бодоод шкафны хаалгыг огцом дэлгэж гарч ирэв. Ижийтэйгээ уулзалдахыг хүсэж л дээ! Гермиона уурандаа буцалж байв. Иймэрхүү зүйл их болдог билээ. Аюул нүүрлэж байдаг, харин энэ өрөөд байсан хамгийн ойрын хүн болох Драко Малфой нь эргээд л үзэн яддаг Слизерины ахлагч болж хувирав.

-Малфой, чамаас болж...

Тэр цочиж огцом эргэж харав.

“Миний талаар мартчихсан байжээ!” – Гермиона итгэж ч чадсангүй. Саяны хэдхэн минутын турш айдаснаасаа болоод золтой л өхөлзөг нь хагараад үхчихээгүй. Бүр хэсэгхэн хугацаанд түүнд Драко өөрийг нь аврах гэж анхаарлыг нь өөр зүйл рүү татаж өрөөнөөсөө хурдан гарагах гэж байгаа юм шиг санагдаж байжээ. Тэгтэл тэр зүгээр л саяхныг хүртэл өөрийнх нь байгааг ч санаагүй байдаг.

Бодлууд ар араасаа толгойд нь орж ирж уур уцаараасаа болж чичрэхэд нь хүргэж байлаа. Дотор нь шуурга босож байгаа гол шалтгаан нь Харригийн талаархи бодол биш байлаа. Үгүй! Ямар нэгэн өөр зүйл... Зүгээр л Малфой цаг үеийн хамгийн аймшигт хар шидтэнтэй тийм тайван өнгө аясаар үгээр хэлээгүй ч тулаанд дуудаж байгаа юм шиг ярьж байсныг нь бодохоор... Гэхдээ хэн ч хараад ойлгохоор! Энэ үед Гермиона өөрийнх нь урд хэн зогсож байгааг ч мартаж орхив. Тэр үлгэр дээр гардаг баатрууд шиг л харагдаж байв... Үлгэр дээр гүнж нар нь хар шидтэнүүдэд барьцаалагдчихсан байхад зоригт баатрууд нь авардаг. Малфойын үнэхээр зоригтой гэдэг нь ойлгомжтой байлаа, гэвч тэрээр Гермионаг авраагүй байсан байгаад л байгаа юм. Тэгсэн ч түүний энэ тэнэг ааш араншин хүмүүжлтэй түүнийг лав баатар гэж империо хэргэлсэн ч хэлэхгүй. Хөгийн амьтан!

-Грейнжер, - гэж баатар байх эрхгүй нэгэн шивнэв. Гермиона түүнтэй харц тулгарч уур хилэнд баригдсан гинжин бодлууд нь толгойноос нь арилав. Одоо ямар нэгэн доромжилолоор үргэлжлэнэ гэж мэдэж байлаа, тэглээ ч үгээр бол сайн биз, ямар нэгэн үйлдлээр л биш бол... Гэхдээ үүнээс болж гацсан юм биш.

Түүнд гэнэт нэг зүйл ойлгомжтой болов. Бүхэл бүтэн зургаан жил Драко Малфойыг ажигласан ч зөвхөн одоо л харваас тэр зүгээр л энгийн хүн гэдгийг ухаарав. Зочидтой өрнүүлсэн яриа хүртэл түүнд ор мөрөө үлдээсэн байлаа. Мөр түүний хагарсан уруул болон улайсан хацар дээр харагдаж байлаа (Люциус Малфойын гарыг том бөгж юмуу тамга чимдэг бололтой). Үгүй ээ! Тэр зуун метрт гүйсэн хүн шиг харагдаж байлаа. Түүний жигд бус амьсгаа цээжийг нь огцом дээш доод хөдөлгөж байлаа. Бас түүний царай энгийнээсээ илүү хувхай цагаан харагдна.

-Малфой, цус гарч байна, - гэж хараваас ойлгомжтой байгаа зүйлийг нь сануулав.

-Хэрэв чи энэ гэрээс хэзээ нэгэн цагт амьд гарвал, гэхдээ би үүнд эргэлзэж байна л даа, тэгэхдээ чи энэ өдрийг ч биш өөрийнхөө нэрийг хүртэл мартах болно, -гэж Малфой ууртайгаар хэллээ.

Гермиона энэ зөрүүд байдлаас нь болж бүр санаа алдав.

-Би өөрийн хүслээр энэ хараал идсэн гэрт чинь байгаа юм биш шүү, - гэж дуржигнаж эхлэхэд

-Сонирхолтой л юм, тэгээд хэний хүслээр юм б дээ?? – зэвүүнээр инээмсэглэн Малфой сонирхов.

-Чамайг ямар нь мэдэгдэхгүй амьтан болгосон чиний садист-аавын хүслээр, бас...

Дуусгах боломж байсангүй. Малфой урагшаагаа алхан тохойноос нь арай дээх нь өвдтөл нь хүчтэй барьж авав. Гермиона энэ үед хэрвээ сургуульдаа очвол гартаа шинэхэн гибс зүүсэн байх нь дээ гэж бодоод амжив. Малфойыг тэрүүгээрээ цохиод авж бас болох л юм.

-Чамтай сайхан харьцаж байгааг чи их муу ойлгосон юм шиг байна, тийм үү? – арай гэж сонсогдохоор хэллээ.

-Тавь! Чи намайг өвтгөөд байна.

Малфой зэвүүнээр инээж охиныг өөрөөсөө түлхлээ. Гермиона тэнцвэрээ алдаж орлуу уначихав.

-Чи хэрэв чамд тэгэж сайн хандаасай гэж хүсээд байгаа юм бол өөр хаалга руу орохгүй дээ.

-Өө тийм шүү! Чиний өрөөнд орж ирснээс Забинитэй таарсан нь дээр байх байсан биз.

-Грейнжер, би өрөө рүү орох хаалга биш цамхаг руу орохыг хэлж байна.

-Чамайг ямар их үзэн ядаж байна аа! – гараа илэнгээ хэлж орхив. – Яаж ийм хөгийн байж болдог юм бэ?! Чи ямар нэгэн юм хийж чадна, тэгэхийнхээ оронд энд надаар доог тохуу хийгээд л байж байдаг.

Энэ үглээг нь сонсонгоо Малфой түүн рүү хачин харж байв. Алганыхаа араар уруулаа арчихад цус бүр илүү тарж аймшигт цус сорогч шиг харагдав. Камины гал үсэнд нь ойж тэднийг нь хачин өнгөтэй харагдуулна. Өвдөлт болон цөхрөлийн өнгө. Гермиона энэ өнгийг үгээр дүрсэлж чадахгүй билээ. Үүнд нь магглын ертөнцийн уран зургийн сургууль л буруутай. Энэ олон жилийн турш Гермиона эргэн тойрныгоо өнгөөр хүлээж авдаг байв: харж тайлбарладаг байв. Харсан зүйлээ сэтгэлдээ мэдэрдэг байв. Жишээлбэл одоо тэрээр сэтгэлээр унамаар болж байлаа.

-Малфой, чи яагаад чимээгүй байгаад байгаа юм?

Хариулсангүй.

-Чи яагаад намайг энгэж их үзэн яддаг юм бэ? Би чамд ямар ч буруу зүйл хийгээгүй шүү дээ. Би чамайг хэзээ ч гомдоож доромжилж байгаагүй. Яахав, хариу барьдаг л байсан л даа. Харри ч бас...

Тэр инээд алдав.

-Танай Поттер чини харж байгаа шиг тийм ч төгс биш шүү. Тэр энэ бүхнийг хүртэх ёстой, - гэж хэрцгийгээр хэллээ. – Харин чи бол, - гээд мөрөө хавчиснаа, - чамайг би үзэн ядхаа болиод удаж байна. Үнэнийг хэлэхэд чиний байдаг талаар чамайг нүдний өмнө гарч ирэхэд чинь л санадаг.

Гермионаг энэ үгс өвтгөв.

-Тэгээд яагаад намайг сургууль дээр доромжилоод байдаг юм? – чичирсэн хоолойгоор асуухад нь

-Яахав дээ... заримдаа чи намайг зухалдуулдаг. Бас дээрээс нь энэ Поттерийг залхаах сайхан арга.

-Юунаас болж чи ер нь түүнийг энгэж их үзэн яддаг юм бэ?

Драко Малфойын нээлттэй ярих нь үнэхээр үнэтэй зүйл билээ, тиймээс ч Гермиона энэ боломжийг алдахыг хүсэхгүй байв. Асуултаа дуусгаж ч амжаагүй байхдаа хариулт ирэхгүй гэдгийг ойлгов. Малфойын нүүрнээс зэвүүн инээмсгэлэл нь алга болж хэрцгий хувирал нь эргэн ирэв.

-Тэнэг гриффинорчууд л угааса тэдний ой санамжийг арчина гэдгийг мэдсээр байж өчнөөн асуулт тавьдаг байх. Би өөрийн цагаа чамайг хөгжөөж өнгөрөөхгүй шүү, Грейнжер.

Өрөөний хаалгыг аяархан тогшиход тэд хоюул цочив.

-Түр хүлээгээрэй, - гэж Малфой чанга орилов. – Одоо миний ээж орж ирнэ, харин чи, Грейнжер, чимээгүй шкафруу ороод ээжийг явтал ногоортлоо тэнд чимээгүй суух болно. Шөнөжингөө ч сууж магадгүй. Жоохон л чимээ гарагах юм бол юу болохыг надаар тайлбарлуулаад хэрэггүй гэж бодож байна, Нарцисса бол Блез Забини биш шүү! Ойлгов уу?

-Малфой, танай ээжид бүгдийг хэлчихье л дээ, тэр эмэгтэй хүншдээ, бидэнд туслах байхаа.

Энэ бодлоггүй санааны хариуд Малфой зухалдалтайгаар санаа алдаад Гермионаг эргүүлж шкафны зүг нуруу руу нь түлхэв. Ашгүй хүчтэй түлхсэнгүй, бүр шкаф хүртэл хэдэн алхмыг өөрөө хийж байж хүрэв. Шкафны хаалгыг хааж танил хаалганы завсраар харагдах дүр зураглалыг ажингаа Малфой ийм сайхан санаанд яагаад тэгэж хариу үйлдэл үзүүлэв гэдгийг ойлгохгүй л байлаа. Малфойын амьтан гэдэг нь үнэн ч гэсэн ядаж эцгээсээ ямар нэгэн байдлаар хавьгүй дээр шүү дээ. Яагаад ч юм Гермионад хэрэв Люциус Малфой түүний энд байгааг нь мэдэх юм бол зөөлөн хандаад байхгүй байх гэж бодогдож байв. Дулаахан шкафны оронд газар доорхи хүйтэн чийгтэй хонгилд арай дээр хүмүүстэй харилцаад сууж байхсан. Магадгүй Дракогийн арай гайгүй чанарууд нь Нарциссагаас ирсэн юм болов уу? Одоо түүнд үүний үнэн эсэхийг мэдэх боломж гарч ирнэ гэдгийг мэдэж байлаа. Гэхдээ тэрээр өөрийнх нь мэдэж авах нээлт тэгэж гайхшруулна гэж хараахан мэдэхгүй билээ.

Энэ үед Малфой хаалгаа онгойлголоо. Энэ үед л хэрэггүй байгаа байдлыг нь хэлдэггүй байж гэж бодов. Өөрөө энэ үед тэр талаараа бараг бодоогүй бололтой. Тийм шүү дээ... Ямар л ээжид өөрийн хүүхдийн цусанд будагдсан нүүрийг харах сайхан байхав дээ? Гэхдээ Гермиона ийм хариу үйлдэл болно гэж төсөөлөө ч үгүй билээ.
Хаалга онгойж цайвар үстэй хөвгүүн орохыг урьсан дохиог гараараа үзүүллээ.




_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Jan.27.16 1:47 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6194
Location: Энд
Нарцисса ямар ч мэдрэлгүй болсийн бол уу? Нэг тийм бодол төрөөд бхийн.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.27.16 11:29 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 753
Үнэхээр сонирхолтой байна шүү, баярлалаааа оруулаад байгаарай плзз :cheerleader:
Люциус муу гахай өөрөө Забинитэйгээ гэрлэж чадаагүй болохоор хүүгээ охинтой нь гэрлүүлэх гээд байгам байхдаа :m5:

_________________
Төв


Top
   
PostPosted: Jan.27.16 4:29 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
Блез Забини Фридагийн ихэр болох Фрэд Забинигийн хүүхэд.

бас хүмүүсээ залхууралгүй Марадерудын үеийн бүлгүүдийг уншаарай, тэгэхгүй бол сүүлдээ зарим нэг үнэхээр гоё авцалдах мөчүүдийг алдчихна шүү бас хаанаасаа гэнэт ийм юм яриад эхлэв гэж гайхаж магадгүй шүү.

цаашаагаа улам сонирхолтой болноо. би бүр орчуулах гэж эхний бүлгүүдээс залхаж гүйцэж байна, хурдан цаашилах юмсан гээд :razz:

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Last edited by wallflower on Jan.27.16 7:51 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.27.16 7:48 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
НАЙМ ДУГААР БҮЛЭГ.
МӨРӨӨДЛИЙН ДУУ ХООЛОЙ.


Хаалга онгойж цайвар үстэй хөвгүүн орохыг урьсан дохиог гараараа үзүүллээ.

Слизерины ахлагч болох Саманта Мелифлуа галт тэрэгний купенд орж ирэв.

Энд нилээдгүй их хүнтэй байлаа: баруун талд нь үнэнч дагагчид болох Крэбб Гойл хоёр нь, өөдөөс нь зурав дугаар курсын сурагч Роберт Дэвис, харин Дэвид Чанг хаалганы ойролцоо байралсан байв. Өөрөө Люциус зогсож байв, үүгээр хаалга онгойлсон хүн түүний аль нэг найз нөхөд биш өөрөө гэдэг нь ойлгомжтой байлаа. Саманта купенд энэ их хүн байгаа ч гэсэн анир чимээгүй ноёрхож байгааг гайхаж анзаарав: ямар ч инээдэм байхгүй, ямар ч “яаж зуныг өнгөрөөвдөө” гэсэн асуулт байхгүй, “намайг яасан гэж бодож байна...” гэсэн цувралын хэсгээс ч байсангүй. Хамгийн байж болох тайлбар бол Люциусын байгаа байдал байв.

-Люциус, - гэж Саманта удаанаар ярьж эхлэв. – Ахлагч нар 3-р вагонд цугларч байгаа. Одоо вагонуудаар явах цаг болсон байна. Чи ч гэсэн байх хэрэгтэй.

Люциус түүнрүү гайхсан харцаар харав. Яг дөнгөж л энэ мөчид өөрийнхөө галт тэргэнд сургуульруугаа явж байгаа болон ахлахынхаа албандаа эргэн ирсэн гэдгээ ухаарсан мэт санагдлаа. Саманта Малфойд дуртай дургүй ханддаг байв, нэг талаас түүнд Малфой тийм ч таатай санагддаггүй харин нөгөө талаас Самантагийн үеэл дүү болох Нарцисса хатагтай Малфой болно гэдгийг дуулаад үнэхээр гайхсан билээ, яагаад гэвэл нууцхан энэ байр суурийг өөрт ирнэ гэж найддаг байв. Энэ овог эрх мэдэл, мөнгө, найз охидуудын атаархал болон царайлаг нөхрийг өгөх байлаа.

Малфой гурав дугаар вагоныг хайхаар бололтой, купенээс чимээгүй гарав. Хачин юм. Юу ч гэж хариулсангүй, хувирал ч байсангүй. Юу ч байсангүй.

-Юу болсон юм бэ? – гэж Саманта байгаа хүмүүсээс асуув.

Хариуд нь бүгд чимээгүй мөрнүүдээ хавчицгаав.

-Тэр бүтэн цагийн туршид нэг ч үг хэлээгүй, зүгээр л купегээр ийш тийш холхиод л байсан. – гэж Роберт Дэвис хэлэв.

-Ойлгомжтой... – гэж Саманта хариуллаа.

“Тэгэхээр Нарциссад л гол утга учир байгаа байх нь, түүнээс асуудаг хэрэг ээ.” Гэж бодов.

Энэ үеэр Люциус Малфой гурав дугаар вагоны зүг удаанаар алхаж байв. Слизеринчуудыг мэндэлхэд толгой дохиж хариулаад гриффиндорын бага курсынхныг түлхэж гараад л онгорхой байгаа купенуудын хаалгаар сууж буй сурагчдын царайг сэтгэл дундуур харж өнгөрнө. Тэрээр өөрийн эргэн тойрны юуг ч анзаарахгүй л байв, коридороор явж байгаа ч гэсэн ухаан санаа нь хаа нэгтээ эндээс хол хэсүүчилнэ.

Дараагийн вагонруу ороод цонхны хажууд ярилцаад зогсож байгаа хос руу шууд л анхаарлаа хандууллаа. Гриффиндорчуудад тэрээр үргэлж анхаарлаа хандуулдаг байсан ба саяхнаас хойш Нарциссааг ч бас анхаарах болжээ. Түүнийг шууд л таньсан юм. Энэ сургуулийн ямар ч охинд ийм галын дөл мэт гацуурын саа шиг гялалзах үс байхгүй билээ. Одоохондоо хэнтэй байгааг нь мэдээгүй байлаа. Нарцисса өөрийн нөхрөө халхлан Люциус руу нуруугаа харуулан зогссон байв. Тэрээр зөвхөн гриффиндорын өнгийг л харж амжсан юм.

Ойртоод Люциус сонсов:

-Би чинь усан тэнэг биш шүү дээ, ямар нэгэн юм болоод байгааг хараад байна!

-Браво, Блэк! – Люциус ярьж байгаа хүн хэн болохыг мэдэхэд үзэн ядалтын давалгаа түүнийг нөмрөн авлаа. Тэр үүнийгээ Нарциссаг ямар нэгэн юм хариулахаас өмнө хэлж амжжээ. Блэкд өөр бусад гриффиндорчуудаас ч илүү дургүйдээ биш, бас энэ нь ядаж байхад нэг жилээр дүү байлаа. Зүгээр л Люциуст өнөөдөр хэзээ ч байгаагүйгээр муухай байгаа бөгөөд хэн нэгэнд илүү хөгийн болгохыг үнэн голоосоо хүсэж байв.

Түүний энэ дооглонгуй хоолойнд Нарцисса айдастайгаар эргэн харж харин Блэк харцаараа түүнийг зодоход бэлэн байлаа.

-Чамд юу хэрэгтэйв, Малфой? – гэж тийм ч эелдэг биш асуув.

-Миний сүйт бүсгүйгээс зайгаа барь гэж анхааруулах гэж байна, - гэж хэлэхдээ энэ үгнийхээ эффектийг хараад бах нь ханах шиг болов.

Түүнд өөрт нь бол энийг хэлээд алдах юм байхгүй байлаа, яагаад гэвэл тэрээр цагийн өмнө 9 ¾ платформон дээр алдчихсан билээ.

Сириус Блэк ямар ч үед өөрийн ярианы чадвараа алддаггүй гэдгээрээ алдарта. Түүнийг хоёр дугаар курсдээ байхдаа найз болох Поттертойгоо нийлж нэг слизеринчтэй ид шидийн дуэль (2ын эсрэг 2 тулаан) хийж байхдаа гардан баригдаж байсан ч хамт олноороо уснаас хуурай гарсан гэдэг түүх үеээс үе дамжин яригддаг байв. Энэхүү ярианы чадвар амны фигур нь Сириус Блэкээс өмнө болон хойших үеийн Хогвартсын аль ч сурагчид заяагаагүй билээ.

Харин одоо бол зоригт гриффиндорч маань Хогвартсын нэг коридорт байдаг Тэнэг Борисын хөшөө шиг л хөшсөн байв. Дотор нь буруу сонссон байгаасайн гэсэн хүсэл болон сонсгол нь зүгээр байна гэдгийг ойлгож байгаа хоёр тэмцэл явагдаж байгаа нь харцнаас нь мэдэгднэ.

-Юу гэнээ чи? – гэж ямартай ч лавлахаар болжээ.

-Би, өөрийнхөө сайн сайхны төлөө Нарцисса Блэкээс хол бай гэж хэлж байна, тэр удахгүй Нарцисса Малфой болно, яасан? Гайхаа юу? Танай гэрт чинь мэдээгээ хуваалцдаггүй юм уу? – гэж зэвүүцэл дүүрнээр ярина.

Нарциссагийн саарал нүд өвдөлтөөр дүүрэн болж Люциусээс огцом эргэж харав.

-Сириус, чи ойлгох хэрэгтэй... - гэж эхлэхэд.

-Хүлээ! – гээд Сириус гараа өргөн, Нарциссаг тоолгүй Люциусын нүдрүү хараад, - Малфой, чи өөрийгөө их юманд бодсон муу новш!

Энд тэндээс купены хаалга нээгдэх чимээ сонсогдож коридорт хэрэгт дурласан царайнууд гарч иртэл чанга орилсон байлаа. Люциусд бол энэ бүхэн ямар ч хамаагүй байлаа. Энэ нь үнэн тэрний талд байгаа ховор тохиолдлуудын нэг байжээ.

-Блэк, - гэж слизеринч хоолойгоо өндөрсгөн, - орилхынхоо өмнө эхлээд Нарциссагаас асуухад яадаг юм.

-Нарцисса? – Сириус арай л гэж өөртөө ирж охины царай руу харлаа. Хөөрхий охин доош харж арай ядан сонсогдохоор:

-Тэр үнэн ярьж байгаа юм аа, Сириус. Зул сарын баяраар бидний сүй тавих ёслол болно. – гэж хэлжээ.

“Платформ дээр би Блэк шиг харагдаагүй байсан гэж найдъя – гэж Люциус бодов – энгэж хүнийг алж болдог л юм байна.”

Сириус ямар нэгэн юм хэлэх гэж байгаа бололтой амаа нээснээ чимээ ч гаргалгүй буцааж хаан санаа алдаад Нарцисса руу гараа сунгав. Өнөөх нь нэг алхам хойшиллоо. Маш бэлэгдэлтэй харагдав. Нарийхан коридорт энэ алхам нь түүнийг аравхан сантиметрээр Сириусээс тусгаарлаж байгаа ч төдий чинээ Люциуст ойртлоо. Агаарт хэсэг хугацаанд тогтсон Сириусын гар цамцныхаа захруу явж улаан шар гриффиндорын зангианыхаа зангилааг доош нь татав, яг л өөрт нь амьсгалах агааргүй болсон мэт байлаа.

-Малфой, - гэж гриффиндорын долдугаар курсын сурагч Аманда Спиннет дуугарав, - чамд такт гэдэг ойлголтын талаар хэн ч зааж байгаагүй юм уу? Чи ийм гайхалтай мэдээгээ дуулгах үнэхээр тохиромжтой цаг газарыг сонгожээ.

Люциус эргэж хараад коридорт дүүрэн сурагчид цугларсан байгааг олж харав. Ихэнхи нь гриффиндорынхан байсан ч хаа нэг когтевранынхан бас харагдаж байлаа. Харин слизеринынхнаас Нарцисса Люциус хоёр л байв.

-Спиннет, Гриффиндорт бас хүмүүсийн яриаг чагнах бас дээрээс нь бүр сэтгэгдэл хэлэх тийм ч тактчилалтай биш гэж сургаж байсангүй юу? – гэж удаанаар хэлэв.

Энэ үеээр Блэк хөшсөн байдлаасаа гарч байх шиг байв.

-Нарцисса, бид ярилцах хэрэгтэй байна, - гэж аяархан хэлэв.

Хариуд нь охин чимээгүй л толгойгоо сэгсэрлээ. Тэрээр маш удаан энэ талаар ярилцахдаа бэлдэж, олон удаа эхлүүлэх гэж оролдож байсан ч хойшлуулсаар өнөөдрийг хүрэгжээ. Эцгийнхээ сонголтыг яаж түүнд хэлэхээ огт мэдэхгүй байсан юм. Эдвины платформ дээр тавьсан тоглолтын дараа ахиж нуух ямар ч утгагүй юм гээд бараг шийдчихсэн байжээ. Хогвартс руу хүрэхээс ч өмнө бүгд энэ талаар мэдэж байх болно... Нарцисса жоохон охин ч гэлээ ямар нэгэн мэдрэхүйгээрээ платформ дээр хэлсэн зүйлс утга учиртай болохыг ойлгож байлаа. Хамгийн эхний үгнээс авхуулаад сүүлийн үг хүртэл, бас харц хүртэл.

Тэгэхэд платформ дээр Люциусын нүд рүү харах хэрэгтэй болох аймшигт мөчийг жоохон ч гэсэн хойшлуулахын тулд Нарцисса ийш тийш хүмүүсрүү харан инээмсгэлээд зогсож байв. Өөрийгөө ахиж хэзээ ч инээмсгэлж чадахгүй байх гэж бодож байсан ч бүх зүйл бодсноос нь арай амархан байжээ. Хөгжилтэй байгаа дүр эсгэх нь түүнд үнэхээр амархан санагдсан аж. Магадгүй түүний байгаа энэхүү бүлгэмд нь хэн нэгнийг анхааралтайгаар хайж байгаа Люциус ч, ирсэн замынхаа туршид хэмжээнээсээ жижиг болоод газрын гаваар орчихмоор санагдатлаа сандарч байсан Мариса ч, хэн ч өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэхгүй байгаад байж болох л юм. Ганцхан Эдвин л баярлаж байлаа, яагаад гэвэл түүний толгойд нь гайхалтай санаа орж иржээ.

Ийм баяр баясалгүй бүлэгт зогсож байсан ч Нарцисса баяртайгаар инээмсэглэж байлаа. Энэ инээмсгэлэл нь Эдвины таалалыг, Люциусын зухалдлыг, Марисагийн гайхширалыг төрүүлж байв. Мариса яаж энэ улаан өндөгний баярын дагина шиг цайвар шаргал үстэй бүтээл өөрийнх нь үзлийн ахын сүйт бүсгүй болох байдаг байнаа гэдгийг огтхон ч ойлгохгүй байв. Тэрээр ахтайгаа таарах нь ховор байсан ч хүмүүсийг төрсөн болон төрсөн биш гэж ялгадаг хүүхдийн мэдрэмж нь шууд л Люциусийг байхад нь “төрсөн биш” гэж хэлдэг байлаа. Тэд Марисагийн арван нэгэн жилийн амьдралын туршид бараг л тааралдаж байгаагүй ч гэсэн хөөрхий охин ахдаа хайргүй бас түүнээс айдаг байв. Харин үзэсгэлэнт Нарцисса хэнээс ч дутуугүй түүний ахдаа мэдрэх энэхүү мэдрэмжийг нь хуваалцна гэж тэр яаж мэдэхэвдээ.

Дараа нь бараан үстэй гайхалтай ногоон нүдтэй охин гарч ирэв. Нарцисса түүнийг хамгийн эхэнд, дараа нь Эдвин, харин хамгийн сүүлд нь Люциус олж харжээ. Энэ охин инээмсгэлэн Люциус руу ойртож байв. Нарцисса шууд л хараад энэ инээмсгэлэл харин жинхэнэ байна гэдгийг мэдэв. Хаврын нар тодоор гялбах үед ч юм уу, наранд гялалзаж байгаа хөвсгөр цасыг харахад эсвэл бяцхан сарвуугаа арай ядан зөөж чамруу эсвэл хайртай хүн рүү чинь тэмүүлж байгаа жижигхэн гөлөгийг харахад сэтгэлээс дэлбээлж нүүрэнд тодрох инээмсгэлэл ямар байдаг билээ. Энгээд л энэ баяр хөөргүй бүлгээс нь хэн охиныг энгэж инээмсгэлэхэд хүргэвээ гэдгийг Нарцисса ойлгов. Харин үүнээс цаашаа бүгд яг мананд болсон мэт байв: эргэж хараад хөшөө шиг гацсан Люциус, Эдвин Малфойын найруулсан жүжигчилсэн тоглолт гээд л...

Тэднийг танилцуулах хэрэг байгаагүй, Нарцисса Фрида Забинийг сайн мэддэг байлаа. Багадаа тэд нилээдгүй их хамт тоголдог байсан ба насаараа бараг л чацуу байжээ. Фрида түүний эгч нар болох Беллатрикс болон Андромедоос илүүтэйгээр Нарциссатай тоглох илүү дуртай байв. Үгүй ээ, ер нь тэднийг танилцуулах хэрэггүй байсан юм. Үүнд л Эдвины гол зорилго байжээ, тэрээр Нарциссаг шинэ статусаар нь танилцуулсан байна. Түүний үгс хоёр охиныг хоюуланг нь гацахад хүргэв. Нарциссагийн гацсан учир гэвэл түүнд Фрида таалагддаг байлаа, тэрээр Люциус руу чиглэсэн Фридагийн харцыг хэтэрхий сайн анзаарч харжээ. Фрида бол... Нарцисса хэлж мэдэхгүй байв. Бараан үстэй охины царайнд нь өөрчилөлт гараагүй ч зөвхөн нүдэнд нь ногоон өнгөтэй салхи шиг зүйл үзэгдэх шиг болов, гэвч Нарцисса харсан зүйлийнхээ юу гэдгийг нь ойлготол тэд тийм ч дотны найзууд биш байжээ. Нарциссагийн сунгасан гар агаарт хэсэгхэн хугацаанд тогтоход Фрида ч түр зуур л саатчихсан байв. Харин дараа нь сэтгэл рүү нь хүйтэн жавар илгээсэн мөсөн хуруунуудын хөнгөхөн шүргэлтийг мэдрэв. Энэ үед Фридагийн ногоон нүд рүү харах тэсэхийн аргагүй болж түүнээс харцаа салгалаа. Тэгээд шууд л... энэ үед уул нь доошоо газар ширтэж байсан бол хамаагүй дээр байх байсан юм, яагаад гэвэл Фридагийн ард арван метрийн цаана тэрээр Лили Эвансийг олоод харчихжээ. Зүгээр өөрөө бол Лили Нарциссад сонин биш байв, сурж байсан хугацаандаа Лилитэй ховорхон удаа тийм ч таатай биш харилцан яриаг хичээл дээрээ өрнүүлж байжээ. Гол нь Лили байна гэдэг удахгүй хажууд нь Жеймс Поттер гарч ирнэ гэсэн үг, харин түүний хажууд суулийн зургаан жилийн турш сайхан сэтгэл тайтгарал агуулсан цэнхэр өнгийн нүдтэй бараан үстэй сайхан залуу цаг үргэлж байсаар иржээ.

Нарцисса ч алдсангүй. Төд удалгүй галт тэрэгнээс Сириус Блэк зухуйж Лилид шатаар өгсөхөд нь туслаж гараа сунгав. Энэ төрсөн ах шиг үйл Нарциссагийн хөлдсөн зүрхийг базалхад хүргэв. Тэрээр ахиж хэзээ ч энэ хүний гар түүнд хүрэхийг мэдрэхгүй.

-Чөтгөр ав гэж, яаж ч хичээсэн чиний шархадсан өвдөг чинь дуранд өртөөд байх юм, - гэж өндөр залуу инээнгээ хэлэв.

Минутын л өмнө энэ хүн камерын дурангаа Нарцисса руу чиглүүлж байхдаа ноцтой ууртай байсан нь охиныг үнэхээр хөгжөөж байжээ.

-За яахав яахав, тэгвэл одоо гоё шархны лентээ уранаар гайхуулаад л зогсож байхаас, - гэж охин олон юм бодолгүй хариулав.

-Энэ намайг наадхыг чинь далий наачихлаа гэж хэлээд байгаа битүү санаа юу?! – гэж камераа буулгаад худлаагаасаа санаа зовсон дүр үзүүлэв.

-За юу гэж дээ! Ядаж хагас цагийн турш оролдосны эцэст яаж ийж байгаад нааж өгсөнд чинь баярлалаа.

-Яахаараа чи ийм зэвүүн байдаг байнаа. Яахав тэгвэл чинь чиний колдографуудыг үзэсгэлэнд тавьхгүйдээ, тэгээд Английн хамгийн үзэсгэлэнтэй охины зургийг хэн ч олж харахгүй, - гэж охинд ойртон чулуун дээрээс буухад нь туслаж гараа сунгангаа хэлэв.

Далайн давалгаа, тодоос тод нар. Үнэхээр дулаахан. Бараг энэ дулааханд нар ямар ч хамаагүй байх, түүний гарнаас л... Тэр хар багаасаа л хажууд нь бүдэрч унагахгүй байж л байсан, харин бүдрэх юм бол босоход нь туслаад л. Гэвч өмнө нь л ийм байсан. Байсан. Ямар аймшигтай үг вэ.

Зиннннн! Нарциссагийн хажууд яг шил хагарч байгаа юм шиг чимээ сонсогдов. Тэрээр энэ чимээ Люциус Малфойын жижигхэн ертөнц нурж байгаа чимээ гэж хаанаасаа мэдхэв дээ? Эсвэл яг л энэ чимээгээр Фрида Забинигийн сэтгэл зүсэгдсэнийг. Хаанаасаа үүнийг мэдэхэв дээ? Арван зургаан насан дээрээ зөвхөн өөрийгөө л сонсож чаддаг шүү дээ. Тийм болохоор энэ чимээг Нарцисса өөрийн мөрөөдөл болох болор шувуухайгийнх байна гэж ойлгов. Сириус галт тэрэгний хаалганы цаагуур орж үзэгдэхээ болиход болор шувуухайд нисхэд нь туслаж байсан цорын ганц зүйл байхгүй болж хэсэгхэн хугацаанд платформын тавцанг ганцхан Нарциссад харагдах шилний хэлтэрхийнүүдээрээ чимэх гэж ямар ч чимээ гаргалгүй доош чулуу шиг унажээ.

Харин дараа нь галт тэрэг хөдлөв. Мариса нэг юм бувтанаад нэг дүгээр курсынхны дунд ороод уусч харин Люциус Крэбб Гойл хоёрыг өнгөрөн хаашаа нь мэдэгдэхгүй зүг рүү яваад өгөв. Тэгээд Нарцисса эцэс төгсгөлгүй коридороор гүйж эхэллээ. Гриффиндорын өнгийг харах болгонд зүрх нь цочих шиг болж байлаа. Нарцисса ганц л хүнийхээс бусдаар энэ өнгөний зохицолдооныг болон улаан алтан өнгтэй дүрэмт хувцас өмссөн сурагч нарыг үзэн яддаг байв. Арай гэж коридорт Гриффиндорын ахлагч Сириусын найз болох Римус Люпины дүрс үзэгдлээ.

-Люпин! – түүний хоолойнд цочиж огцом эргэж харсан залуу номоо унагав.

-Өөө Мерлин минь! Ийм орилолтоор ертөнцийн төгсгөлийг л заралдаг байх!

“Үүнд ямар ойрхон байгаа гэдгийг төсөөлөх ч үгүй дээ,” – гэж охин бодлоо. Харин гаднаа бол тайвнаар:

-Сириусыг дуудаад өгөөч.

Люпин хэдэн секунд охины нүдрүү харж зогсов. Тэндээс юуг олж харсан нь түүнд ямар их таалагдсангүй вэ! Хүн яг л ийм харцтай инээмсгэлж явж байгаад л дараа нь нэг мэдэхэд Хогвартсын Одон орон судлалын цамхагаас үсэрчихдэг, эсвэл бас ямар нэг өөр газраас. Нарцисса Люпинд таалагддаг байв. Бусад найзуудыгаа бодвол тэрээр Сириусын энэ хүнд зориулах сэтгэлийг ойлгодог байлаа. Охины Слизерины сурагч байх нь түүнийг бусдаас илүү ч болгоогүй дутуу ч болгоогүй. Тийм ээ, Нарцисса зоргоороо эрх бас Гриффиндорынхонтой байнга доог тохуутай харьцаатай байдаг, бүр Лилитэй “ярьж” байгаагаас нь болж нэг бус удаа Люпинд түүнээс оноо хасахад хүрж байжээ. Лили маш эмзэг хэрнээ тэвчээртэй охин байсан ч энэ слизеринчид үнэн голоосоо дургүй байв, ойр хавьд Нарцисса Блэк гарж ирэхэд л Лилигийн тэвчээр барагддаг байлаа. Магадгүй энэ нь найз залуутай нь ойрхон үзэсгэлэнтэй охин гарч ирэхэд илэрдэг эмэгтэйчүүдийн байгалийн зан чанар ч байж болх л доо. Угаасаа вейлын цус Нарциссаг олон милийн цаанаас л барьж өгдөг. Магадгүй энд бас нэг ямар нэгэн зүйл байж болох л юм... Люпин гэхдээ юу гэдгийг үл мэднэ. Гэвч яаж ч байсан энэхүү мөнгөн нүдтэй гайхалтай хүйтэн үзэсгэлэнтэй охин түүнд таалагддаг байлаа. Тэрнийг Сириустэй ярилцаж байхад нь Люпин хэд хэдэн удаа хамт байсан болохоороо ч байж магадгүй юм. Тэрхүү ховор мөчүүдэд энэ охиныг танихын аргагүй байжээ. Ихэмсэглэл болон мөс шиг хүйтэн чанар нь алга болж царгил хоолой нь сургуулийн хүйтэн хананд ойх аз жаргалтай охин л үлддэг байв. Шууд л илүү дулаахан болдог байсан. Харин одоо...

-Чи зүгээр үү? – гэж Люпин гайхав.

-Тийм ээ, - гэж сандрангуй хөлөөрөө тогшив, - Сириусыг дуудчих.

-Одоохон, - Люпин купены хаалгыг онгойлоод, - Сириус, гараад ирээ.

Купенд их шуугиантай бас хөгжилтэй байх шиг байв, хамаг үнэнч найзуудын баг бүрэлдсэн бололтой.

-Рэм, хаашаа алга болчихоод байгаа юм бэ чи? – гэх Поттерын хоолой сонсогдов.

-Ирж юм ид, - гэж Лили бас нэмэв.

-Надад Сириус хэрэгтэй байна, - гэж тэвчээртэйгээр давтлаа.

-Зиа зиа, тийм чухал юм бол – одоо очлоо. Өршөөгөөрэй... – инээд шуугиан, тоглоом, - Энэ хэдийн дундуур гарах гээд оролдоод үзээрэй... Нарцисса! Сайн уу.

Охиныг хараад Сириус үнэхээр том инээмсгэлэв. Гэвч харцыг нь хараад барайн:

-Юу болоовээ??

Нарцисса Люпин руу харахад өнөөх нь:

-Би вагонуудаар явах ёстой, тиймээс – баяртай.

-Баяртай, - гэж нөгөө хоёр нь зэрэг хариуллаа.

-Сайн уу, - гэж хоюулахнаа үлдэхдээ Нарцисса инээмсгэлэв.

-Сайн уу, - гэж Сириус бас давтав.

-Жоохон ийшлэх үү?

-Тэгэлгүй яахав, - гэж Сириус санал нийлэв.

“Аймшигтай зүйл болсон. Би Люциус Малфойын эхнэр болно гэж өчиг өгсөн. Би яах вэ? Бүх юм зүгээр болно гэж хэл л дээ, гуйж байна!” – гэж охин хэллээ. Хэлсэн үү? Хэлсэн...

-Гэрт чинь ямархуу байна даа? – гэж сунжирсан анир чимээгүйг таслаж охин асуулаа.

-Яахав дээ, - Сириус зухалдалтайгаар мөрөө засаж гэнэт хөдөлгөөнгүй болов, яагаад гэвэл арван зургаан жилийн турш үзээгүй зүйлээ харжээ.Түүний хайртай охин болох Нарцисса Блэк, өөрлүү нь харц салгалгүй харж байлаа. Түүнийх нь харц өөрийнх нь нүүрээр өвдөлтөөр дүүрэн гүйж байлаа, яагаад ч юм үүнээсболж муу юм болох юм шиг мэдрүүлж байв, яагаад гэвэл энэ дотны хүнийнх нь нүдэнд нулимс хуржээ. Энэ нь Нарциссатай үнэхээр адилгүй байсан ба зүгээр өөрт нь тэгэж санагдаж гэж бодох гэж байтал Нарцисса нүдээ анивчихад нулимс байж гэдэг нь илт болов. Нулимс нь хацрыг нь даган урсаж урууланд нь хүрээд сургуулийн нөмрөгөн дээр нь дуслав.

-Нарцисса, - гэж Сириус ноцтойгоор ярьж эхлэв, - юу болоов? Яагаад уйлаад байгаа юм бэ?

Түүний хоолой энэхүү мөчийг таслахад Нарцисса яарж эргэж хараад нулимсаа арчив. Өөр юу хийхээ ч мэдэхгүй байсан Сириус халааснаасаа алчуур гарган ирж түүнд өгөв. Охин түүнийг нь аваад инээмсэглэлээ. Минутын дараа л гэхэд хэн ч Нарцисса Блэкийг уйлжээ гэж харахааргүй болов. Тэрээр ядаж сэтгэлээр унасан ч харагдахгүй байв, зүгээр л арай дуу цөөнтэй харагдна. Сириус юу болоод байгааг мэдэх гэж оролдож байтал энэ үед нь өөрийн тасархай мэдээгээ дуулгаж Люциус Малфой гарч иржээ. Тэгээд л ойлгомжтой болж аймшигтай санагдав...

Нарцисса үнэхээр сул дорой харагдаж байлаа, энэ нь тэгээд түүний өдийг хүртэл босгосон дүр зурагтай огт авцалдахгүй байв.





_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Jan.28.16 4:06 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6194
Location: Энд
Маш их баярлалаа :wd: :wd:

Марадерудын үеийн бүлэг гэж ямар номонд бдаг вэ? Хаанаас унших вэ?

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.28.16 4:38 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
Мародерудын үе гэж энд гарч байгаа Люциус Нарциссагийн үеийг хэлж байгаа юмаа, долдугаар курсын үе гэдэг нь Грейнжер Дракогийн үе. дээр нөгөө гуйгаад байсан хүн марадеруудын үеийг алгасчихсан ч яахав гэж бичсэн байсан. алгасаж болохгүй ээ л гэж хэлж байгаа санаа юм кк.

яагаад мародеруудын үе гэж нэрлэж байна вэ гэвэл аль ч билээ гурав дээрээ билүү дээ гардаг, нөгөө хогвартсын газрын зургийг ихэр Визли манай хүмүүст өгдөгшдээ, тэр газрын зурагийг Жэймс Сириус Римус Питер нар бүтээсэн тэгээд өөрсдийнгөө Мародёрууд гэж нэрэлсэн байдаг. тэгээд цаашаагаа ойлгомжтой биз дээ тэ. магадгүй номыг нь уншиж байгаагүй хүмүүс мэдэхгүй байх, тэр дөрөв бүгд хувирдаг амьтдаасаа сэдэвлэн хочтой байдаг, Жэймс - Prongs, Сириус - Padfoot, Римус - Moony, Питер - Wormtail.

заза тэгээд маргааш оройноос гэхээр монголд шөнө дунд болж байхад ч юмуу дараагийн бүлгээ оруулнаа : )
уншиж байгаад баярлалаа

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Jan.28.16 9:04 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6194
Location: Энд
Аан за сайхан тайлбарлаж өгсөнд баярлалаа :wd: :wd: . Чи бид 2ын цаг яг гоё таарахиймаа ккк :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.29.16 10:27 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 753
wallflower wrote:
Блез Забини Фридагийн ихэр болох Фрэд Забинигийн хүүхэд.

бас хүмүүсээ залхууралгүй Марадерудын үеийн бүлгүүдийг уншаарай, тэгэхгүй бол сүүлдээ зарим нэг үнэхээр гоё авцалдах мөчүүдийг алдчихна шүү бас хаанаасаа гэнэт ийм юм яриад эхлэв гэж гайхаж магадгүй шүү.

цаашаагаа улам сонирхолтой болноо. би бүр орчуулах гэж эхний бүлгүүдээс залхаж гүйцэж байна, хурдан цаашилах юмсан гээд :razz:

I c..
Эхний бүлгүүд нь ч гэсэн их сонирхолтой байноо, цаашаа бүүр гоё болхийн байна л даа , баярлажийгаашүүү :wd:

_________________
Төв


Top
   
PostPosted: Jan.31.16 3:17 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
ЕС ДҮГЭЭР БҮЛЭГ.
ДОТНЫ ХҮН.


Нарцисса үнэхээр сул дорой харагдаж байлаа, энэ нь тэгээд түүний өдийг хүртэл босгосон дүр зурагтай огт авцалдахгүй байв.

Үүнээс гадна Гермиона түүнтэй дөрөв дугээр курс эхлэхээс өмнөх амралтаар, квиддичиийн аврага шалгаруулах тэмцээн дээр л нэг удаа тааралдаж байжээ. Тэгэхэд Малфойийнхантай нэг давцан дээр таарч байж. Охины санахад Дракогийн ээж түүнийг гайхшруулаад авсан ба тэрэнд яаж ч хоорондоо цохицож болмооргүй зүйлс хосолсон байсан юм: гайхмаар үзэсгэлэн гоо ба цэв хүйтэн ихэмсэг төрх. Иймэрхүү хүмүүстэй тодорхой байдлаар хандах хэцүү ч юм шиг. Ямар ч байсан Гермионад ярилцах завшаан олдсон ч энэ хүйтэн эмэгтэйтэй харьцах хүсэл торохгүй байсан биз.

Харин яг одоо өрөөний үүдэн дээр тэр зогсож байв... бас тэр биш. Мөнгөлөг нимгэн даашинз, үнэт эдлэлээр тодотгосон нөгөөх л ховсдмоор үзэсгэлэн гоо. Гэхдээ энд өөр эмэгтэй байлаа. Ялгаа нь гэвэл хүүрүүгээ харах санаа зовнисон харцанд, мөн хоромын дараа Дракоруу огцом ойртож хүзүүгээр нь тэвэрч авсанд байв. Энэ тэвдсэн байдал нь яагаад ч түүний өмссөн гоёл ерөнхий төрхтэй зохицохгүй байв.

Драко, чамаас цус гарч байна - гэж Нарцисса Гермионагийн 10 минутын омно хэлсэн үгсийг давтав.

Малфой шууд хойшилж тэврэлтээс чөлөөлөгдөөд гэмтсэн урууландаа хүрэв.

- Энэ юу ч биш!

- Энд Люциус байсан байна. - Нарцисса хүүрүүгээ анхааралтайгаар ширтэв.Тэр асуугаагүй харин мэдэж байв. Драко мөрөө хөдөлгөв. Энэ юуг ч илэрхийлж болох үйлдэл юм.

- Тэгэхээр би чиний хүсэлтээр энд байгаа юм байна шүү дээ! – эцэст нь Нарцисса ойлгож ээ.

-Та өнөөдөр их гоё харагдаж байна - гэж гэнэт түүний хүү яриаг нь таслаад - Юу болоод байгаа юм бэ? Яагаад ийм хувцастай байгаа юм? - гэж асуув.

-Драко, аавд чинь өнөөдөр хийхээр төлөвлөсөн зүйлс байсан, харин чи өөрийн хүсэлтээрээ үүнийг нь нураачихлаа. Яах гэж энгэж байгаа юм бэ? Чиний хувьд энэ юугаар төгсөж болохыг чи мэдэж байгаа биз дээ?

-За яав л гэж дээ! – гэж Драко хариулснаа хоолой нь их чухал болж, - Юун төлөвлөгөө юм?

-Цусыг чинь тогтоох хэрэгтэй байна! – гэж Нарцисса хэлээд шкафны зүг рүү чиглэн алхлаа.

Гермионагийн зүрх амаар нь гарах шахаж байтал Нарцисса ашгүй шкафны хажууд байрлах угаалгын өрөө рүү явж байжээ. Минутын дараа тэрээр аягатай ус болон цэвэрхэн алчуур барьчихсан гарч ирэв.

-Нааш ир, - гэж хүүгээ дуудав.

Драко үгэнд нь орж ойртог зогслоо. Гермиона энэхүү дүр зураглалыг шимтэн харна: яг одоо, Драко Малфой ээжийнхаа өөдөөс аягатай усаа барин нүүрээ арчуулж байхад тэр хоёр үнэхээр адилхан харагдаж байв. Тэгтэл Гермиона хагас цагийн өмнө Драког эцгийнхээ хуулбар гэж баттайгаар хэлэхээр байсан.

Хүүгийнхаа нүүрнээс цусыг нь арилгачихаад Нарцисса түүний царайнд нь хуруунуудынхаа өндөгнүүдээр зөөлөн хүрэн анхааралтай үзэж эхлэв. Драко хангалттай өндөр байсан ч ээж хүү хоёр өндрөөрөө чацуу байлаа. Нарциссагийн өмссөн өндөр өсгийтөнд л учир нь байгаа байх.

-Би царайг чинь эмчилчихэж ч чадахгүй – гэж Нарцисса сэтгэл дундуур хэлэв. – Цус нь тогтсон ч гэсэн одоохондөө өвдөлт нь арай намдахгүй, харин энд хөхөрнө.

Нарцисса хүүгийнхээ хацарны ясан дээрхи улаан хэсэгт болгоомжтой хүрэв.

-Тэгвэл саак юм биш үү дээ, сорив эр хүнийг чимдэг биздээ, - гэж Драког баяртайгаар хэлэхэд,

-Ийм их байхдаа бол биш, - гээд долоовор хуруугаа Дракогийн хамрынх нь ясан дээгүүр гүйлгэлээ. Нарийхан цагаан соривоор нь гэж Гермиона бодов. – Энэ хоюуланг нь зургаан сард далайн эрэг дээр өдрийг хамт өнгөрүүлсний дараа биз дээ?

Тэгэхлээр Гермиона зөв бодож байжээ, өмнө нь Малфойд ийм сорив байдаггүй байсан. Байсан бол тэрээр анзаарах л байсан юм.

Драко Малфой ээжийнхээ хурууг барьж аваад нүүрнээсээ холдуулж эргэж хараад аягатай усаа бичгийн ширээн дээр байрлуулав. Нарцисса хариулт хүлээн зогссоор байв. Малфой ээж рүүгээ ширтэж байснаа хэллээ:

-Надад үс чинь таалагдахгүй байна.

Өөрийнх нь хүссэн зүйлийн талаар ярихгүйг ойлгосон Нарцисса хүүдээ амархан бууж өгөн:

-Чи тогтворгүй шүү. Тавхан минутын өмнө надад магтаал хэлээгүй билүү? Эсвэл худлаа ярьж байсан юм уу? – гэхэд нь түүний хоолойнд тоглоомон занал хийлэл сонсогдож байлаа.

-Би юу? Би таван минутын өмнө үсний чинь талаар ямар нэгэн юм ярьснаа санахгүй л байна шүү. Магтаал даашинз гоёл руу чинь л чигэлсэн байсан. Гэвч... хараад байхад ер нь надад наад хэд чинь бас таалагдахгүй байна. – гэж шүүмжлэгч аятай хэллээ.

-Драко! – Нарцисса санаа зовох шиг болов. – Эмэгтэй хүнд ийм зүйл хэлж болдоггүй юм!

-Яаая гэхэв дээ, би гашуун үнэнийг л өчдөг шүү дээ, - гээд Малфой толгойгоо бөхийлгөлөө. – Хар багаас минь надад ийм чанга ёс суртахуунд сургахгүй байх хэрэгтэй байсан юм.

Хариуд нь Нарцисса яг л жоохон охин шиг тургив.

-Чи л энэ гэрт ганцаараа ийм зүйл ярьж чаддаг байх.

Энэ үгсийг хэлээд тэрээр хоёр гараа үсрүүгээ явуулж хавчаараа тайлахад өтгөн үс нь мөр лүү нь унав. Үс нь камины галд гялалзаж бас Нарциссагийн бараг ташаагаар нь татаж байлаа. Үүгээр үзүүлбэр дууссангүй, Нарцисса үнэт чулуугаар чимгэлсэн хавчаараа Дракогийн өргөн ор луу шидлээ. Хоромын дараа тэр зүг рүү бөгж, ээмэг, бугуйвч нь ч бас шидэгдэв. Үүнийг хараад Драко инээд алдав.

Гермиона түүний харцыг хараад үнэхээр гайхав. Тэрээр хэзээ ч энэ балиар амьтны харц ийм зөөлөн харагдаж чадна гэж бодоогүй биз. Энэ өдрийн турш Гермиона эхний удаагаа л эвгүй мэдэрч, өөрийнхөө бусдын амьдралыг нууцаар харж байгаа гэдгийг ухаарлаа. Албаар биш ч тав тухыг нь алдуулж байгаа энэ хачин хүмүүс болон энэ хачин өрөөнөөс явахыг тэрээр үхтлээ хүсэж байв. Зургаа дахь мэдэрхүйгээрээ иймэрхүү уулзалтууд Малфойуудын хувьд их ховор тохиодог гэдэгийг мэдэрч байлаа. Энэ нь Дракогийн бага зэрэг эв хавгүйтэл болон Нарциссагийн хичээх үйлдлүүдээс анзаарагдна.

Энэ жигүүр лүү гэрийн эльфүүд болон надаас өөр хэн ч ирдэггүй.

Малфой энгэж хэлж байсан санагдна. Нарцисса хүүгийнхээ байнгын зочин биш гэдэг нь харагдаж байв, тэрээр энэ өрөөнд хаана юу байдгийг нь бараг мэддэггүй бололтой, цайвар үсээ гараараа сэгсрээд эргэн тойрноо ажиглахыг оролдно. Нарцисса Малфойын ухаан зарж янзалсан үсэнд нь чёлк нуугдсан байжээ. Хавчаарнаасаа суллагдсан чёлк нь нүд рүү нь унахад нэг бол янзалж нэг бол хажуу тийш нь болгож байв, энэ нь түүнд үнэхээр залуухан охины төрх оруулж байлаа. Хэн юм бэ энэ хүмүүс? Ээж хүү хоёр юм уу? Үгүй байхаа гэлтэй, ах дүү хоёр гэмээр харагдаж байлаа. Хүйтэн харц үнэтэй чимэглэлүүдээсээ салчихсан чинь Нарцисса яг л эмзэгхэн охин дүү шиг нь харагдах ажээ. Харин Драко бол эсэргээрээ хамаагүй том харагдна. Магадгүй энэхүү хэврэгхэн бүтээлийг хамгаалж халамжилж байхын тулд ирсэн болхоор ч байж болох юм.

Нарцисса өөрөөс нь эсрэг байрлах хананд удаанаар дөхлөө.

-Би энэ зургийг санахгүй юм. – гэж ярьж эхлэв.

Энэ үед л Гермиона камины дээр байрлах зургийг анзаарлаа. Бүхэл оройжингоо энэ зурагны өөдөөс харж байчихаад анзаараагүй байдаг нь инээдтэй юм. Гэхдээ бас нөгөө талаас бол Малфойын өрөөг ажиж байх сэхээгүй байсан л даа.

Зураг үнэхээр өөртөө анхаарлыг татхаар байв. Энэ нь далайн пейзаж байлаа. Гэхдээ бас үгүй юм аа, Ертөнцийн гэвэл арай тохирхоор юм шиг.

-“Таталцал” гэдэг нэртэй юм, - ээжийнхээ дэргэд зэрэгцэж зогсоод цуг зураг руу ширтэх Дракогийн хоолой сонсогдов.

Пейзажин дээр далайг дүрсэлсэн байлаа, гэхдээ гадаргуй нь бөмбөрцөг хэлбэртэй харагдна, далай ертөнцийн ирмэг дээр байрлаж байна уу гэлтэй. Харин усны дээр солиотой өнгөнүүдээр алагласан тэнгэр харагдна. Энд магадгүй зураачийн толгойд орж ирж зурж чадсан бүх өнгөний туяанууд багтсан байх. Бэхэн цэнхэр өнгө галын улбар шар луу уусч байлаа. Солиотой тэнгэр солиотой гадаргуй дээр. Тэгээд ямар ч үед бөмбөрцөгөөс урсахад бэлэн энэ усны эргүүлгэ бас өнгөний дайн зураачийн үл мэдэгдэх хүсэл дээр л тогтож ажээ. Бүгд нураахад дэндүү хялбар хэврэгхэн таталцал болон нарийхан тэнцвэр дээр л тогтож байгаа юм шиг. Хэрэв нурах л юм бол ертөнц урсна, алга болно. Гермиона өөрийн багахан зураачийн туршлагаараа энэ ухаангүй палитр холилдоход ертөнц бохир саарал өнгөтэй болно гэдгийг мэдэж байлаа.

-Хэзээ худалдаж авсан юм бэ? – Нарцисса духаа үрчийлгэн хүү рүүгээ харлаа.

-Өнгөрсөн зун.

-Чи чинь скаутын зусланд байгаагүй билүү? Тэнд зурагнууд зарж байсан юм уу?

-Би бүтэн хоёр сар шүүр унаад олс зангидаад сууж байхгүй биздээ? Би хамгийн ойр байрлах гайгүй том хот руу хэдэн хоногоор орогчихсон юм. Аятайхан хооллож, хатуу газар дээр биш орон дээр унтаж хэдэн үзэсгэлэн үзэх гэж. Тэнд энэ зураг байсан. Зураачийг нь санахгүй байна, зүгээр надад таалагдаад л би авчихсан.

-Гайхалтай, - гэж Нарцисса хэлээд илүү сайн харахын тулд толгойгоо далийлгав

Драко яг энэ үйлдлийг нь давтахад Гермионад инээдтэй болов.

-Энэ үнэхээр...

-Миний интерьерээс хэтэрхий ялгарч байгаа, - гэж Драко Малфой эхлэв. – Зүгээр л энэ зураг миний өрөөнд байгаа цорын ганц амьд зүйл. Бас надад санагдуулдаг зүйл нь гэвэл...

Энэ зураг эзэндээ ямар бодлыг төрүүлдэг гэдгийг нь хэн ч мэдэж чадаагүй юм, яагаад гэвэл яг энэ үед хаалга тогшиж өрөөнд байгаа бүх хүмүүсийг цочиход хүргэв. Нарцисса ор луу алхаж харин Драко хаалга руу явав.

Үүдэнд залуу ноёнтонг фэнсингийн тэнхимд өглөөний зургаан цагаас эцэгтэйгээ ирж уулзахыг дамжуулж буй гэрийн эльф байв. Үүнийг дамжуулаад эльф коридорт уусч алга боллоо. Драко хаалгаа ширүүн хааж коллопортус шившив. Энэ гэрийн оршин суугчид шидэт дохиургүйгээр энгийн шидэт үйлдлүүдийг хийж чаддаг юм байна гэж мэдэж авав. Цамхагт хийсэн шиднээс л болдог бололтой. Долдугаар эсвэл аравдугаар шившлэгний дараа Нарцисса зөөлнөөр нэмлээ:

-Хэрэв чи зургаад өрөөг онгойлгох гэж байгаа бол яг одоо хийсэн нь дээр шүү.

Драко зогсож ээж рүүгээ харлаа. Түүний харц яаруу харагдна. Ээжтэйгээ харц тулгараад толгойгоо гудайлгалаа.

-Уучларай, би энгэх ёсгүй байсан юм...

Малфойын угсааны залуу залгамжлагч тарьсан замбараагүйтэл болох түгжих шившлэгүүдээ буцааж эхлэв. Нарцисса чимээгүй л хүүгээ ажиж байлаа. Тэр хоёрын байгааг нь харахад Драко Малфойын илт яарч сандарч буй байдал их ховор гэдэг нь ойлгомжтой байлаа. Нарцисса мэддэггүй байж болох ч, охины ойлгосноор тэрээр анх удаагаа л хүүгээ иймээр нь харж байгаа бололтой.

-Драко, би чамайг тэгэх ёсгүй байсан гэж хэлээгүй шүү дээ...

-Ээж, - Малфойын хоолой нь хоёр минутын өмнө энд дайтаж байгаа юм шиг л байсан хүн огтхон ч биш юм шиг тайван сонсогдож байлаа, - Бүх зүйл зүгээр болно оо. – гэж үгнүүдээ тус тусад нь хэлэв.

-Чиний зуслан явахынхаа өмнө фэнсингийн тэнхим рүү очсон үе зөөлнөөр хэлэхэд тийм ч сайнгүй дууссан шүү. – гэж Нарцисса зөрөхөд,

-Та хаанаас мэдэж байгаа юм? – гэж хүү нь огцом асуулаа.

-Чамайг эмчилсэн гэрийн эльфүүдээс.

-Чөтгөр гэж! Худлаа, тэд нар худлаа ярьсан юм.

-Драко, гэрийн эльфүүд худлаа ярьдаггүй, тэд зүгээр л худлаа ярьж чаддаггүй. Бас чи ч гэсэн. Тэнд юу болсныг надад хэл. Би мэдэх ёстой.

-Ээж, та яг яах гээд байгаа юм бэ? Ямар ч сонирхолтой зүйл болоогүй, нээрээ шүү.

-Драко Регулус Малфой! Би – чиний ээж чинь. Тийм ээ, би чиний арван долоон жилийн турш зүгээр л тийм нэртэй байсан, тийм ч учраас чи намайг үүний минь төлөө шийтгэж болно. Гэхдээ би хоёр сарын өмнө надаар дутагдаж байгаа бас надад хэрэгтэй дотны хүн минь байгаа гэдгийг ойлгосон. Би чамтай юу тохиолдож байгааг мэдэх ёстой байна. Би мэдмээр байна, тэгээд чи яг одоо надад үнэнээ хэлэхгүй бол би чиний тавьсан чөтгөрийн коллопортусуудын үлдэгдлийг тайлаад саяны хойшлогдсон Харанхуйн Эзэнгийн уулзалт руу явлаа шүү.

Энэхүү ууртай үгсээ хэлж байхдаа Нарцисса хүүдээ ойртон хуруугаараа цээж рүү нь хатгаж байлаа. Драко яахаа ч мэдэхгүй байв.

-Байдаг л круцио, - сэтгэл дундуур бувтнав. – Уулзалт руу явах хэрэггүй, бас саяных чинь сөрдүүлэг байлаа!

Ээжйинх нь үгс зүрхнийх нь гүн хүртэл үнэхээр гайхшруулсан нь илт байв. Тэрээр ээжээсээ ийм үнэн сэтгэлээсээ ширүүн хандах эхийн сэтгэл гарна гэж огтхон ч хүлээгээгүй байсан биз. Нарциссагийн байнгын хүйтэн төрх болон биеээ барьсан байдалтай нь энэ огтхон ч авцалдахгүй санагдна. За тэгээд Драко Малфой гайхширсан бол Гермионагийн талаар бүр ярилтгүй биз. Бүх үйл явдал эхнээсээ төгсгөл хүртлээ охиныг хэлэх үггүй болгожээ. Ээжийн ширүүн довтолгооноос эхлээд “байдаг л круцио” хүртэл. Галзуугийн эмнэлэг бишдээ! Тэд биеийнх нь зөөлөн хэсгүүдээр хэд алгадсан талаар ярьж байгаа юм шиг л байв.

-Чи худлаа ярьж байна, - гэж Нарцисса арай тайвнаар хэллээ.

Хүү нь хөмсгөө өргөв.

-Круциогоос мөр үлддэггүй, - гэж тайлбарлалаа. – Чи чинь эльфүүд чамайг эмчилэх гэж үнэхээр хичээсэн ч зарим газраа мөрөө үлдсэн тийм их зүсэгдсэн байсан.

-Би худлаа яриагүй байна, - Драко Малфой цонхруу ойртож одот тэнгэрийг харангаа ядарсан шинжтэй хэлэв. – зүгээр л тэнхимийн салхивч хагарчихсан, шалан дээр шилний хэлтэрхий их байсан юм.

Нарцисса өөрийн эрхгүй санаа алдаж харин Гермионагийн нүдэнд бүх зүйл төсөөлөгдөв. Тэрээр тэрхүү шившлэгийн үйлчлэлийн талаар дүрслэлийг уншиж байжээ. Түүнийг хэрэглэхэд хүний хүчтэй хүчгүй огт хамаагүй. Бараг хүн ч гэж байхгүй болно. Зөвхөн шархадаж унасан амьтны өвчиндөө тарчилан тийчилэх бие л байна. Хүчтэй нь бол арай удаан тэсэж чадах байх.

Шалан дээр шилний хэлтэрхий их байсан юм.

Гермионагийн толгой эргэв. Түүний тархи нь иймэрхүү харгислал байна гэдэгийг хүлээж авахыг хүсэхгүй байх шиг. Нүдээ нээхдээ тэрээр Драко Нарцисса руу эргэсэн байхыг олж харлаа.

-Марисагаар юу байна даа? – гэж Драко сэдвийг өөрчилөв.

Каминд мод шатах чимээ л хэдэн минут үргэлжилэх аниргүйг эвдэж байлаа. Харин дараа нь Нарцисса толгойгоо өргөөд инээмсгэлэв.

-Сайн байгаа, - гэж баяртайгаар хэлэв.

Драко хариу инээмсгэлэв.

Гермиона бүр гайхаж орхилоо, яаж энгэж аймшигаас хөгжилдөлрүү ийм хурдтай шилжиж чаддаг байна аа? Харин дараа нь ойлгов: ийм маягаар амьдарч байж л энэ аймар байшинд өөрийн ухаантай үлдэж чадах юм байна.

-Сууж бай, би танд өмсөх дулаахаю юм хайгаадахъя, - гэж Драко хэлээд Нарциссаад ор луу очихыг дохив.

Өнөөх нь суугаад углаашаа тайлж эхлэв.

-Боддоо, Мариса бид хоёр магглуудын киног үзэхээр явсан, - гэж ярьж эхлэхэд нь царай нь амилаж ахиад л өнөөх жоохон охин эргээд ирэв. Драко гялалзах нүд рүү нь хараад инээмсэглэж байлаа.

-Тэнд үнэхээр гоё байсан. Тэд яаж тэрнийгээ хийдэгийг мэдэхгүй л дээ, ханан дээр дэлгэц өлгөөстэй тэгээд тэрэн дээр нь хүмүүс хөдөлдөг. Колдографууд шиг л гэх юм уу даа, гэхдээ тэндээ удаан хугацааны туршид хөдөлдөг, юм яриад л хийгээд л.

-Тэнэг юм, - гэж инээд алдан Драко хэллээ.

-Огтхон ч тэнэг биш ээ! – гэж Нарцисса эсэргүйцээд бүр хацар нь туяарч юу байсныг дүрсэлж эхлэв. Тэгэхэд Драко инээмсгэлсээр шкаф руу зүглэв.

-Бид аймшгийн кино үзсэн. Тэрэн дээр манай соплохвостуудтай (blast-ended skrewt) тэй адилхан мангасууд байсан, гэхдээ арай аймшигтай л даа.

-Соплохвостоос илүү аймшигтай зүйл байж болно гэж үү... А-а-а!

Гермионааг хараад Драко шкафнаасаа зайлс хийв. Өнөөх нь харин нөмрөгнүүдийн араар нуугдаж амжив. Яаж ахиад л түүний талаар мартаж чадваа!

-Юу болсон бэ? – гэж Нарцисса гайхлаа.

-Зүгээр л миний төсөөлөн бодох чадвар хэтэрхий сайн бололтой, - гээд цээжнээсээ барин өөртөө эргэн ирэхийг оролдов. – Энд харин нөмрөг уначихсан юмаа.

Нарцисса инээж харин Гермионагийн энэ шкафанд байгаа нь Малфойд хөөрхөн-соплохвостуудаас ч илүү аймшигтай хэрэг бололтой гэж охин бодлоо. Юу ч болоогүй юм шиг охиныг бага зэрэг хажуу тийш нь болгож байгаад өлгүүрээсээ дулаахан нөмрөг аваад Гермиона руу харалгүй шкафныхаа хаалгыг буцаагаад хаалаа. Охинд Малфойын Нарцисса руу дөхөж, нөмрөгөөрөө түүнийг хучихыг нь харах л үлдэв.

-Би Марисагийнд юу олсон гээч?? Чи лав итгэхгүй дээ!

-Итгэнэ ээ! – гэж Малфой итгэлтэйгээр хэллээ.

-Чиний багын колдографуудыг, харахыг хүсэж байна уу?

-Миний багын колдографууд байдаг гэж үү дээ? – гэж залуу хүү гайхав.

“Надад бага нас гэж байсан гэж үү?” – гэж байгаа юм шиг Гермионад сонсогдлоо.

Нарцисса хоромын турш чухал болсноо:

-Драко, битгий тэгэж ярь, байлгүй яадаг юм. Энэ цамхагт байхгүй гэдэг чинь огт байхгүй гэсэн үг биш...

-За-за, мэдэж байна аа. Малфоойын гэр бүлд зохистой үйл бүтээсний дараа энэ цамхагт намайг тэнэг тоосонд дарагдах портретнд л мөнхөлөх биз. Харин дараа нь зуун зууны турш нусхай үр ач нараа харж тэднийг зэвүүн инээдээр цочоож байна. Ер нь тэглээ ч энэ эрчээр бол миний залгамжлагчдыг иймэрхүү утгагүй зүйлээр айлгахгүй л байх л даа. Ер нь ч надад залгамжлагч гэж ч байхгүй байх байх, - гэж Малфой шийдэв. – Намайг мөнхлөхөөс ч өмнө дуусгах байх.

Нарцисса ууртайгаар углаашныхаа өсгийгөөр хивс дэвслэв:

-Заримдаа чи бүр тэсэхийн аргагүй л байх юм. Битгий тэгэж ярьж зүрхэл!

-Уучлаарай, - Драко Малфой хэдэн удаа амруугаа алгадаж өвдсөндөө бага зэрэг мушилзав. – хэлсэн үгсээ буцаалаа.

-Саяны үгс чинь хэтэрхий хатуу байлаа.

-Уучлаарай, - гэж Драко давтав, - би тийм утгаар хэлье ч гэж бодоогүй л дээ.

-За үгүй дээ, чи яг л тийм утгаар хэлье л гэж хүссэнээ л хэлсэн. – Нарцисса гомдолтойгоор хариуллаа.

Хэдэн хоромын турш ямар ч чимээ байсангүй. Харин Малфой зориг гарган үүнийг эвдэв:

-Алив, нөгөө колдографууд яасан гэнээ? Надад таалагдна гэж найдахгүй байна л даа, гэхдээ үзье.

-За больдоо, тэд үнэхээр инээдтэй, - гээд Нарцисса инээмсгэллээ, - Акцио, альбом!

Нарцисса урагш гараа сунгаж харин Драко ихэд сонирхсон шинжтэй ээждээ ойртлоо, харин Гермиона ахиад л уйлмаар болов.

Энэ урт өдрийн турш охин хэд дахь удаагаа өөрийгөө энд илүүгээр мэдэрвээ.



_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Jan.31.16 4:59 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
АРАВ ДУГААР БҮЛЭГ.
ТЭНЭГЛЭЛ.


Энэ урт өдрийн турш охин өөрийгөө хэд дахь удаагаа энд илүүгээр мэдэрвээ.

Эргэн тойрныхоо юуг ч анзаарахгүй “Хогвартс-Экспрэсс”ийн урт коридороор явсаар л байв. Түүнд яагаад ч юм энэ бүх болж байгаа зүйлс өөртэй нь тохиолдоогүй юм шиг сонин мэдрэгдээд байв. Зовж гүйцсэн тархи нь энэ амьдралынх нь хахир үнэнийг хүлээж авахаас ч татгалзаж байна гэлтэй.

Нарцисса Сириусыг хар багаасаа арван зургаан жилийн туршид мэдэх билээ. Арван зургаан жилийн турш эцэс төгсгөлгүй маргалдаан, хөөцөлдөөн, тоглоом, дундын сонирхол дунд өдөр хоногууд өнгөрчээ. Тэгтэл нэг муу арван зургаан минутын дотор бүх зүйл сүйрчихэв. Люпин дуудаж Сириус гарж ирэх үеийг санаад охин зогсож цонхруу эргэн духаа хүйтэн шилэнд нь наав. Сириус өөрийг нь хараад ямар их баяртай байсан бэ! Түүний нүд нь гялалзаж энэ тэнэг хорвоогийн бүх аз жаргал харагдсан ч харин дараа нь...

Цонхоор харагдаж байгаа дүр зураглалыг хараад Нарцисса гүнзгий санаа алдав. Цонхыг онгойлоод энэ амар амгалан ногоон төгөл рүү алхам хийвэл ч... Ногоон – Итгэл найдварын өнгө. Харин энэ мөчөөс эхлэн ахиж итгэж найдах хүн Нарциссад үлдсэнгүй – түүнд хэн ч үлдсэнгүй. Эгч нар нь саяхан нөхөрт гараад өөрсдийн амьдралыг эхлүүлчихсэн, тэгсэн ч гэлээ угаасаа тэдний дунд ямар нэгэн дотны холбоо байгаагүй. Белинда Макнейэр? Найз охин... Нарцисса гашуунаар инээд алдав. Найз охин гэдэг чинь бүх зүйлээ тэр хүнд ярьмаар санагдуулдаг, ярьсан зүйлсийг нь олон нийтэд мэдээ нийтлэж байгаа юм шиг заралдаггүй, ямар нэгэн зөвөлгөө өгдөг, тайвшруулдаг хүнийг хэлэх биз. Харин Белиндад бол дээрхи дурьдсан үсгийн эсрэг утгатай үгс зохих билээ. Тиймээс Нарциссад найз охин ч байхгүй болж таарлаа. Өмнө нь хажууд нь Сириус байсан. Олон милийн цаана хол байсан ч хажууд нь байдаг байлаа: нуурын зэргэлдээ орших тэдний дуртай талаас түүж хатаасан цэцэгнд, түүний инээдтэй колдографуудад... Тэр үнэхээр сайн зураг авдаг. Нарциссад ч зааж өгөх гэж оролдож байв. Мэдээж Нарцисса чадаж байсан л даа, угаасаа хэцүү зүйл байхгүй шүү дээ, гэвч яаж ч оролдсон Сириусынх шиг болдоггүй байв. Өнөөх нь яг камерны дурангаар амьдрал руу харж байгаа юм шиг л авдаг байв. Нарцисса түүний авсан зурагнуудын бүтэн цуглуулгыг өрөөндөө нууцаар хадгалдаг билээ, яагаад гэвэл тэдний харилцааг гэр бүл нь таашаадаггүй байв. Тэрээр тэр зурагнуудад үнэхээр дуртай байлаа. Арван гурван настай байхдаа Сириусын дарсан зурагнуудыг үзэж байхдаа л өөрийнхөө үнэхээр үзэсгэлэнтэй гэдгээ ойлгож байжээ, харин толинд харахдаа өөрийн энэ гоо сайхнаа тийм тод хардаггүй байв. Нарцисса бүр Сириусыг авсан зурагнууддаа ямар нэгэн шившлэг хийдэг юм байхдаа гэж хардаж ч байсан удаатай. Харин дараа нь цорын ганц шившлэг нь гэвэл Сириусын түүнийг гэсэн сэтгэл гэдгийг ухаарч байжээ. Зүгээр л тэр хүү дурангаараа өөрийг нь ийм л үзэсгэлэнтэйгээр харж байгаа гэдэг бодол толгойг нь эргүүлдэг байв. Нарцисса яаж ч сайхан биш зүйл хийж байсан Сириус түүн рүү үргэлж зөөлөн харцаар харна. Өнгөрсөн жил Когтевраны зурав дугаар курсын хоёр сурагч Зул сарын баярын үдэшлэгт хэн нь Нарциссаг авч явах бэ гээд зодоон зохиоход тэрээр тэднийг салгая ч гэж бодоогүй. Хоёр том болсон залуучууд арван таван настай охины төлөө зодолдсон! Тэгэхэд тэр хоёрыг хажуугаар нь явж таарсан Ремус Люпин болон Фрэнк Лонгботтом нар салгаж байжээ. Нарцисса гриффиндорчуудын харцанд үзэгдсэн зэмлэлд ойшоосон шинжгүй мөрөө хавчаад л өнгөрсөн билээ – тэр дөнгөж л арван таван настай байсан, тэрэнд энэ ямар ч ялгаагүй байсан. Орой нь харин оройн зоогноосоо явж байтал Сириус бараг агаараас бий болчихвуу гэлтэйгээр гарж иржээ. Түүн рүү арай ядан харцаа чиглүүлэхэд өөрөөсөө ичиж үхмээр санагдав. Болсон замбараагүй явдлыг өөр хүний нүдээр харж байгаа юм шиг санагдлаа.

-Уучлаарай, - гэж хэлэв.

Сириус хариулсангүй зүгээр л урагшаагаа алхан Нарциссаг өөртөө наан тэвэрлээ. Толгойгоо мөрөн дээр нь тавиад биеэ суллав.

-Уучлаарай, - гэж ахиад л давтав.

Түүнийгээ хойш нэг алхахад нь царай руу нь харахад уургүй байгаа нь түүний санааг амраав. Нарциссад энэ маш чухал санагджээ. Түүний харцанд нь гомдол харагдах ч уур уцаар харагдсангүй. Сириусын хувьд тэрээр үргэлж л болгоомжгүй хүүхэд байсан ч Сириус хэзээ ч ууралдаггүй байв. Харц нь үргэлж зөөлхөн байдаг байсан. Үргэлж. Өнөөдрийг хүртэл...

Нарциссаг толгойгоо сэгсэрч Люциусын зүг рүү алхам хийхэд түүний харцанд нь нэг зүйл үхэх шиг болсон. Коридорт оршуулган дээр байгаа юм шиг анир чимээгүй байхад Сириус дуугаралгүй эргэж хараад яваад өгчээ. Нарциссагийн сэтгэл зурагдаж нуруу руу нь л харж хоцорсон. Тэр хэзээнээс бөгтийдөг болоо вэ? Өмнө нь анзаарч байгаагүй юм байна. Тэрээр Сириус арай ядан хөл дээрээ тогтож байгааг яаж мэдэхэв дээ, түүнээс холдож Люциус руу ойртох мөчид атлантууд тэнгэрийг тавьж тэнгэр арван зургаатай хөвгүүний нуруун дээр бяцалчихаагүй унасан нь гайхамшиг биз. Тэр давж гарна аа. Цаг орох л байх гэхдээ тэр заавал давж гарна. Харин одоо бол Сириус Блэк алхам бүрээрээ Нарциссагаас холдож дараагийн вагоны хаалга Нарциссагийн амьдралаас шуналтайгаар хулгай хийж байгаа юм шиг Сириусыг далдлав.

Охин иймэрхүү зүйл болох байх гэж мэдэж байсан. Сириус мэдээж мэдээг сонсоод цохилтонд орсон. Охин үнэхээр хэцүү байна гэж таамаглаж байсан, гэвч Люциус Малфойын хичээл зүтгэлээр бүх зүйл хэцүү цаашаа болж хувирлаа. Хэн нэгэнд Сириусын хариу үйлдэл ердийн юм шиг санагдаж болох ч Нарциссад л биш. Тэрээр түүнийг хэтэрхий сайн мэддэг байв. “Хогвартс экспрэсс”ийн талыг нурааж, Люциус Малфойын хүзүүг мушгиж, Нарцисса руу орилох – энэ бүгд Сириус Блэкийн хийх байсан зүйлсийн цөөхөн л нэг хэсэг. Харин тэр зүгээр л эргэж хараад яваад өгсөн. Энэ л хамгийн аймар байлаа. Энэ бол төгсгөлийн эхлэл байв.

Энэхүү золгүй ярианы бас нэгэн оролцогч бүх ахлагч нар цугларцгааж байгаа болон Нарциссагийн цонхонд нь наалдаад зогсож байгаа гурав дугаар вагонд хүрэх замынхаа дунд нь зогсов. Люциус Малфой өөртэй нь юу болоод байгааг ойлгохгүй байлаа. Уул нь бол баярлаж баймаар юм: Нарцисса өөрийн ахтайгаа хүртэх ёстой зүйлээ хүртсэн, түүний ялалтыг олон нүд харсан байтал баяр баясал яагаад ч ирэхгүй байв. Эсэргээрээ бараг сэтгэлд нь улам хүнд оргих болов. Өмнө нь энгэтлээ хүнд оргино гэдэг боломжгүй мэт санагддаг байжээ.

-Чөтгөр ав! – гэж ямар ч буруугүй цонхны хүрээг атгасан гараараа цохилоо. Хэнийг ч харахгүйн тулд төөрж эсвэл уусч алга болмоор санагдаж байв. Гэхдээ хаашаа? Одоо бол хагас цагийн өмнө өөрийнх нь найруулсан тоглолт шал дэмий зүйл байсан юм шиг санагдах болов. Дээрээс нь бодол санаа нь тавцан дээр болсон үйл явдал руу байн байн эргэн очсоор байлаа.

-Чөтгөр ав!

Цонхноос өөрийгөө огцом түлхэн Люциус Малфой гурав дугаар вагоны тийш зүглэв. Тийшээ явах замаа маш удаан хугацааны өмнө эхэлсэн юм шиг санагдна. Арай гэж нэг зорьсон газартаа хүрсэн Люциус ахлагч нарт зориулж гаргасан нэг купены ойролцоо Гриффиндорын ахлагч болох Алиса Джолиг олж харав. Бусдынх нь ахлагчид долдугаар курсынхэн байхад Гриффиндорынх зурав дугаар курсынхэн байдаг байв. Энэ нь юутай холбоотой талаар Люциуст ямар ч ойлголт байсангүй. Гэхдээ түүнийг энэ сонирхсон юм биш, Алисагийн хажууд түүний үүрдийн дагуул болох Гриффиндорын долдугаар курсын сурагч Фрэнк Лонгботтом зогсож байв. Үнэнийг хэлэхэд Люциус Фрэнкийг ердөөсөө ч ойлогдоггүй байв: Алиса тийм арчаагүй биш ч гэсэн ямар ч гэмээр юм б дээ, хэтэрхий анзаарагдадгүй гэх юм уу даа. Тэр охин Гриффиндор Слизерин хоёрын хичээл хамт их ордог ч Люциусын ангитай ердөөсөө тааралддаггүй ч гэсэн хааяа ангид Фрэнк дээр ирэхээр орж ирдэг байлаа. Люциус түүнд тэгэж анхаарлаа хандуулаад байдаггүй ч гэсэн түүнд Джоли ердөөсөө ярьдаггүй юм шиг сэтгэгдэл төрүүлсэн билээ. Тэр үргэлж л чимээгүй инээмсгэлээд зогсож байдаг байжээ. Магадгүй хэн нэгэнд бандагар дуу цөөтэй инээмсгэлэмтгий, зөөлөн харцтай охидууд таалагддаг байх л даа, гэвч Люциусыг Алиса зухалдуулдаг байв.

Харин одоо тэрээр Гриффиндорын ахлагч руу ойртож байсан ба түүнийг хараад сэтгэл санаа нь яаж ч дээрдсэнгүй. Өшөө ойртсных нь дараа түүний сэтгэл зүйн байдал бүүр огцом доошоо унаж “тэгээс доош” гэсэн тэмдэглэгээн дээр зогсов, учир нь коридорт бас нэг хүнийг олж харлаа. Фрида Забини цонхны цаадах зураглал руу өөрт нь л ганцхан харагдаж байгаа зүйлийг харж байгаа юм шиг анхааралтай ширтэн зогсно.

Люциус түүний төрхийг өөрийн эс бүртээ шингээн харж зогсов: урт бор үсээ шүлжээд мөрөө давуулчихсан байлаа, тэдгээр нь зуны нарны туяанд гялалзна. Люциус яг ховсдуулчихсан юм шиг л харж байлаа. Хэсэгхэн хугацаанд тавцан дээр болсон үйл явдлыг ч мартаж орхив. Тэр нь байсан. Түүнийх нь цэв цэх нуруу болон чангарсан мөр нь Люциусыг бодит байдалд эргүүлэн авчирав, тэрээр ийм хурдан тааралдна гэж бодоо ч үгүй байжээ. Ер нь бэлэн биш байлаа, яаж энэ явдлыг хүлээж авч, яаж түүнийгээ өөрийнхөө өнгөрсөн гэдэгтэй санал нийцнэ гэдгийг мэдэхгүй байлаа. Түүнд үнэхээр муухай болов.

Тэгтэл гэнэт Алиса Джоли ярьж эхлэв. Өөр байдалтай байсан бол Люциус түүнийг ядаж дуугардаг юм байна гээд гайхах байлаа, гэвч одоо бол зүгээр л ядрангуй харцаа үзэсгэлэнт дүрсээс холдуулж Гриффиндорын ахлагч руу шилжүүллээ. Тэр мэдээж Фридагийн дүрийг болсон түүхэнд мэдэхгүй ч Люциусын түүний өөрийнх нь ангийн хүүхэдтэй ярьсан зүйлсийн талаар ярьж эхлэв:

-Малфой, ер нь заримдаа хүмүүст өөрийн бодлоо хүргэхийн тулд тийм ч хэрцгий байх шаардлаггүй шүү дээ, - гэж аяархан хоолойгоор ярина. – Чамайг энэ гайхшруулж магадгүй ч, хүмүүс сайн харьцааг ч бас ойлгодог бас хүндэлдэг юм.

Өө, за бүр Джоли! Толгойд нь өөрийг нь сургах бодол орж ирлээ гэнэ ээ?! Люциус энэ чөтгөрийн гриффиндорчид өөрийнх нь талаар юу гэж боддог, саяны хэлсэн сургаалийнх нь талаар юу гэж бодож байгаагаа хэлэхээр амьсгаа аваад... харц нь Когтевраны дүрэмт хувцастай охин дээр зогсов. Тэр эргэж хараагүй, яаж ч энэ яриаг сонсож байгаа үйлдэл гарагаагүй ч Люциусын хариуг хүлээж байгаа гэдгийг нь ойлгов. Люциус ахиад Джоли руу хараад гайхширав: намхан, чимээгүй, бага зэрэг эв хавгүй Алиса түүнрүү ямар ч айдасгүй сандралгүй харж байлаа. Түүний саарал нүд үнэхээр тайван харагдна. Энэ тайван харцанд өртсөн даруйдаа гэдэс нь эвгүй мушгирч цээж нь хүнд оргихыг анзаарав. Байж боломгүй юм, гэвч яг л энэ Люциусын сэтгэл доторхи руу харж байгаа бандагар инээмтгий Гриффиндорын ахлагч л түүнд гутрал мэдрэгдүүллээ. Алиса Фрэнкийн гарнаас барьж авахад энэ мөч нурав. Охин ахиж юу ч хэлэлгүй зөөлөн инээмсгэлэлээр Фрэнкийг коридороор татан явав. Фрэнк Малфойруу хүнд харцаар харчихаад дуулгавартайгаар охины араас дагаад явлаа. Тэдний цааш холдох нуруу руу хараад ярьж буй Джоли түүнд зүгээр төсөөлөгдсөн юм шиг санагдав. Фрэнктэй тэрээр харьцахын тулд заавал ярих хэрэггүй, тэд бие биенрүүгээ хараад л шууд ойлголцдог гэдгийг Люциус яаж мэдэхэв. Алисагийн ярих ховор ч гэсэн ярих үедээ түүнийх нь талаар удаан санах зүйлсийг хэлдэг байжээ.

Малфой санаа алдаад Когтевраны ахлагч руу эргэв:

-Фрида, - гэж эхлээд амаа хамхив, яагаад гэвэл охин яаж ч хариу үйлдэл үзүүлсэнгүй яг өмнөх шигээ цонхны цаадах руу ширтсээр л байлаа. Люциус түүнийг өөр лүүгээ эргүүлж харуулаад сэгсэрхэд бэлэн байв, эцсийн эцэст яг л түүн шигээ Люциус ч бас хохирогч шүү дээ. Түүнд л Нарциссатай насан эцэслтлээ хамт амьдарч, хязгааргүй олон нууц амрагуудыг сольж тэднээс бүгдээс нь энэ л цонхноос харцаа салгахгүй байгаа охины шинжийг хайх болж байна шүү дээ. Уур уцаар нь гарч ирсэн шигээ хурдан алга боллоо.

-Фрида, - гэж урагш алхаад хоёр дахь оролдлогоо хийв. – энэ бүгд буруу ойлголцол, тэнэг алдаа, санаандгүй болсон явдал...

Люциус охиныг агаарт уусаад алга болчих юм шиг эсвэл түүний анхаарлыг татаад байгаа цонхны цаад тал руу явчих гэж байгаагаас айж байгаа юм шиг хурдан ярьж байлаа. Фрида түүнрүү эргэж харав, тэгээд инээмсгэлэхэд нь зүүн хацар дээрхи хонхорхойг нь хараад нисэж байгаа юм шиг болов. Тэр инээмсгэллээ! Тэгэхээр бүх зүйл сайнаар дуусна гэсэн үг. Тэр ойлгоно! уучилна! Сэтгэл нь тайвшран түүнийгээ өөртөө наан тэвэрч үсийг нь үнэртэхээр ойрттол түүнийг энэхүү үгс зогсоов:

-Хонгор Люциус минь, буруу ойлголцол санаангүй болсон явдлаар чинь засаж болох зүйлсийг нэрэлдэг юм. Чи тэгэхэд юу хийж чадах юм бэ? Намайг алдарт вейлагийн цайвар шаргал үстэй гуч нь болгож хувиргаад жинхэнэ Нарциссаг нууранд живүүлж алах гээ юу? Эсвэл чи өөрийн залгамжлагаа, эд хөрөнгө гээд бүх зүйлээсээ татгалзаж эцгийнхээ эсрэг явахад бэлэн байгаа юм уу?

Люциус зог тусав. Охин энэ бүгдийгээ инээмсгэлэлээ алдалгүй ярьж байлаа. Дөнгөж одоо л Люциус энэ инээмсгэлэлийг олж харав. Хэрэв тийм хайртай хацрын хонхорхой нь гарч ирээгүй байсан бол энэхүү инээмсгэлэл ямар хатуу хүйтэн байгааг шууд л харах байжээ. Охин түүнийг шийтгэж амьдаар нь зүсэж байлаа. Охин руу хэдхэн сантиметр дөхсөнгүй хаанаас ирсэн тэр зүг рүүгээ эргэж хараад хурдан алхаад явчихав.

Сэтгэлд нь уур хилэн буцална. Түүнээр тоглож байгаа юм! Зүгээр л тоглож байгаа юм. Тэгжил бай, удахагүй мэдэрнэ ээ чи! Энгэж бодоод Люциус яарч бүх купены хаалгыг нээн дотогш шагайж байлаа. Сурагч нар үүнд нь цочиж цорвос хийнэ, эсвэл түүний харцнаас нь цочсон ч байж болох юм. Ашгүй нэг Пуффендуй ын сурагч охиныг эс тооцвол хоосон купе олдлоо. Тэрээр юу хийхээ арай мэдэхгүй байсан ч “симпатик уусмалын үүсмэл” гэсэн хуруу шилийг урууландаа ойртуулсан айж цочсон охиныг хараад шууд шийдвэрээ гаргав. Тэрээр купений хаалгыг хаагаад коллотропус шившиж охин руу эргэж харлаа.

-Сайн уу, би Люциус Малфой байна.

-Сайн уу, - гэж охин шивнэв. – Би мэднэ ээ. Харин намайг...

-Үгүй ээ! – гэж Люциус түүнийг зогсоогоод, - Би чиний нэрийг мэдмээргүй байна.

Юу ч ойлгохгүй байгаа охины дэргэд суув. Хогвартс хүртэл хэдэн цаг байна –хугацаа байна гэсэн үг.

-Юу уншиж байгаа юм? – гээд охины уншиж байгаа номыг аваад хальт харчихаад хажуу тийш тавив. Ахиад түүний царай руу харлаа. Охин хөөрхөн байв.

-Би чамд энэ номыг цээжээрээ яриад өгч чадна. – гээд Люциусыг инээмсгэлэхэд охин хайлж урсав.

Тэрээр өөрийнхөө ямар сэтгэл татам байж чадахаа мэддэг байлаа. Арван минут төрөлхийн сэтгэл татам төрхөөрөө довтолход охин биеээ арай суллаж харцанд нь бишрэлт тодоос тод харагдаж байв. Түүн рүү – хэний ч нүдэнд өртдөггүй Пуффендуйын хэний ч нүдэнд өртдөггүй сурагч охин руу Люциус Малфой өөрөө анхаарлаа хандууллаа. Харцыг нь зөв уншсан Люциус охины хацраар гараа гүйлгэлээ. Охины нүд айдаснаас биш харин одоо юу болох гэж байгаа мэдрэмжнээс болж томров. Люциус хуруугаараа урууланд нь хүрээд инээмсгэллээ, тэрээр яагаад үүнийг хийж байгаагаа ч ойлгохгүй байв. Зүгээр энэ үйлдэлдээ ямар нэгэн тодорхой тайлбар өгч чадахгүй байв. Энэ пуффендуйч ямар новшоо бодож өөрт нь энгэж бууж өгнө вэ? Ухаан санаа нь чимээгүй ч гомдол орилох ажээ. Пуффендуйч, гриффиндорч, когтевранч... хэн байх нь хамаагүй... ямар ч ялгаагүй. Өөрийн гомдсон бахархалдаа охидуудад өөрийгөө таалагдаж чадна, Забини харамсаж, Нарцисса зовно гэдгийг батлаж байлаа. Хариугаа авах л ухаан санааг нь булингартуулна. Тэрээр энэ охинд амьдралынхаа эцсийг хүртэл санах дурсамжийг бэлэглэж харин энэ охин түүнд өөртөө итгэх итгэл бэлэглэнэ. Люциус хэрэв хүсвэл үнэхээр зөөлхөн байж чаддаг байлаа.

Хагас цагийн дараа бүх зүйл дуусахад өөрийгөө харааж, баярласандаа юу ч ойлгохгүй байгаа охины ой санамжийг арчичихаад яагаад купенд нь хамт байгаа учраа ч тайлбарлахгүй гарч явна гэдгээ ханаас мэдэхэв. Тэрээр бие нь хөнгөрсний дараа сэтгэлд нь тэсэхийн аргагүй хүндрэнэ гэж огт мэдэхгүй яваа. Өөрт нь Фридаг, Нарциссаг, Сириус Блэкийг шийтгэж байгаа мэт санагдаж байсан ч өөрийгөө шийтгэж байснаа сүүлд нь л ухаарчээ. Сэтгэлд нь гутмаар бас муухай байлаа. Хэнийг ч харахыг хүсэхгүй байв.

Тэрээр Хогвартс хүртэлх бүх замыг энгээд коридорт зогсож өнгөрөөнө. Тэгээд ч хэн ч түүнийг энэ язгууртангийн дотор ямар ч хүнлэг чанар байхгүй байна гэж шийдэж оролдохыг ч завдахгүй. Тэрээр буланд шахагдсан арааатан байлаа, аюултай боловч бусдаас илүү өөрөө өөртөө аюултай болж таарав. Ядарсан залуу цонхоор харахдаа өөрийнхөө тусгалыг харахгүйг хичээнэ. Яагаад ч юм одоо тусгал нь дотор нь эвгүйрхүүлэх гээд байв.

Ертөнц зогсчихсон юм шиг л санагдах ажээ.

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Jan.31.16 5:05 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
за, хэдэн хоног алга болсон болохоороо хоёр бүлэг орууллаа.

ёоох би инээмсгэлэхэд инээмсгэлсэн инээмслэллээ инэмсгэлэлэл гэх мэт энэ язгууртай үгсийг бичиж чаддаггүй ээ, мэдэхгүй ээ энэ үгс миний хувьд үнэхээр асуудалтай байнаа, би огтхон ч зөв бичээгүй байгаа байх шүү, бүр толгой эрэгчихлээ. яаж бичихийг нь мэдэж байгаа хүн ирээдүйд наад үгсээ алдаагүй уншмаар байвал засаад надад заагаад өгөөрэй :xi:
ямартай ч алдаатай бичдэгийг минь өршөөгөөрэй :frog: уншиж байгаад бүх хүмүүстээ баярлалаа :angel:

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Jan.31.16 6:34 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6194
Location: Энд
инээмсэглэхэд, инээмсэглэсэн, инээмсэглэлээ, инээмсэглэл ккк

Сириусыг л хамгийн их өрөвдлөө ккк хэдийгээр Нарцисса, Луциус, Фрида бүгд өрөвдөлтэй ч Харри Поттероос Сириус миний хамгийн хайртай дүр болохоор илүү өрөвдөөд :bawling: Сириусыг Жэймс, Лили 2ыг үхэхээс өмнө аз жаргалтай амьдарч бсан гэж итгэдэг бсан чинь энэ фанфик зовоогоод эхэллээ. Тэхдээ эд нарын хайр дурлал ямар өөр юм бээ ккк би ихэнхдээ тэнхим, тэнхимийнхэндээ хайртай болдийн бх гэж бодож бсан чинь юу вэ :??: Слизерн-Когтевран, Слизерн-Грифиндор ч бх шиг. Слизерн-Грифиндор үнэхээр боломжтой гэж үү :xi:

Маш их баярлалаа. 2 бүлэг сайхан блаа :wd: :wd: :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.31.16 11:18 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
Сириус үнэхээр л өрөвдөлтэй :( цаашдаа бүр солонгос киноны анги эгзэгтэй үе дээрээ дуусч байгаа юм шиг бүлэгүүд гарна гээд л бодчих. Та хэд намайг удаан орчуулдаг гээд бараг үзэн ядах байхаа

нээрээ угаасаа тэнхим тэнхимээрээ дурлалцдаг гэсэн юм байгаагүй шүү дээ, Харри 4 дээрээ Чоу гээд охиныг таанц эргэе гээд урисан чинь нөгөөх нь Роб Паттинсоны найз охин байдагшдээ, тэр чинь Когтевран байсан байхаа. бидний мэдэх хосууд зөвхөн байнга хамт байж дасцгаасан найзууд болохоор л тэгэж бодсон байх.

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.01.16 4:58 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6194
Location: Энд
Өө манай муу хөгжилтэй, сэргэлэн, царайлаг, ухаалаг :l2: Сириусаар тэгвэл тоглож өгөх нь л дээ :wtf: .

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.01.16 6:27 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.
ХЭВРЭГХЭН ЕРТӨНЦ.


Ертөнц энэ өрөөний хэмжээтэй болтлоо агшаад зогсчихсон юм шиг л санагдав.

Онгорхой цонхоор хуучны арьсан хавтастай хүнд альбом нисэн ирж Нарциссагийн гарт ороход өрөөний уур амьсгал эрс өөрчилөгдөв. Нарцисса цонхны эсрэг талд байрлах аварга орны ирмэг дээр эвээ олон сууж харин Драко шалан дээр ээжийнхээ хөлд нуруугаа наан өвдгөн дээр нь толгойгоо амраан суулаа. Ээж нь нэг шившлэг хэлэхэд альбом тэр хоёрт хоюуланд нь сайн харагдах байрлалд агаарт тогтов.

Нарцисса гараа сунгаж хүүгийнхаа торго шиг үсийг оролдож эхлэв. Өрөөнд анир чимээгүй. Зургийн альбомны талаар хэсэгхэн хугацаанд мартчих шиг болов, харин тэр нь өгөх командыг нь хүлээн хэзээд эхэлхэд бэлхэн байна.

Ой санамж нь Нарциссаг хорин жилийн өмнө маш ховорхон очдог байсан Сириусын гэрт очсон өдөр лүү аваачив.

Яг л иймэрхүү хэмжээтэй өрөө, гэхдээ Дракогийн өрөөнд бүх зүйл эмх замбараа цэгцтэй байдаг байхад харин тэр өрөө хөл толгой нь мэдэгдэхгүй замбараагүй байлаа. Өрөөний эзэн гэрийн эльфүүдэд дургүй болохоороо өөрөө өөрийнхөө өрөөний цэвэрлэгээг хийхийг илүүд үздэг байв. Арван таван настай шидтэний цэвэрлэгээ гэдэгт юу юу ордог нь мэдээж ойлгомжтой л доо: хөл доор нь эд зүйлс нь хөглөрөхгүй л бол – боллоо. Тэд яг энгээд сууцгааж байлаа: Нарцисса орны ирмэг дээр, харин Сириус хөлийг нь налаад газар. Тэр үед Нарциссад тэр юу үзүүлж байлаа? Колдографууд уу? Үгүй байхаа, тийм байсан бол охин санаж л таарна. Магадгүй өнөөх л тэнэг квиддичийн талаархи ном байсан байлгүй. Сириусын энэ хоббиг нь Нарцисса ойлогдоггүй байлаа. Өөрөө тэрээр өндрөөс айдаг болхоороо нислэгийн хичээлээс бусад үеээр шүүрэнд ойртдог ч үгүй байжээ. Тийм ээ! Үзүүлж байсан юм нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Английн шигшээ багийн тухай ном байсан юм. Охин тэр номноос нэг ч үг нэг ч колдографыг нь санахгүй ч нарийхан хуруугаараа хар хөх үсийг оролдож байснаа л санах ажээ.

-Би одоо яг сэтгэл тэнэгэр байгаа муур шиг л мяулах байх шүү, - гэх Дракогийн хоолой түүнийг одоо цагт эргүүлэн авчирав. Бодлогширон үсээр нь оролдож байх үед Драко энэ зөөлөн илбэлтийг мэдэрч толгойгоо өвдгөн дээр нь амраан нүдээ аниад байж байжээ. Хүүгийнхаа энэ байдлыг нь хараад Нарцисса инээд алдлаа.

-Чи үнэндээ дөлгөөхөн мяулахад бэлэн байгаа муужгай шиг харагдахгүй л байна шүү. Харин хэзээд архирахад бэлэн байгаа барыг л надад илүү санагдуулж байна.

-Тэгвэл тэгээд миний толгойны үсийг замбараагүй болгоод л байвал чинь би харин таныг гайхшруулна шүү: нэг бол унтчихна нэг бол үнэхээр мяулчихна.

-Нэг дэх нь л байхдаа, - гэж Нарцисса инээмсгэлэн хэлээд үсийг нь тайван орхив. – Колдографуудаа үзэцгээе.

Хүү нь цаазлуулахын өмнө юм шиг санаа алдаад нүдээ нээлээ.

Үүний дараагаар хагас цагийн турш баахан инээдэм үргэлжлэв.

-Үгүй ээ! Энэ жижигхэн шуудай шиг юм би байх учиргүй. Аймшигтай юм!

-Мөн байлгүй яахав.

-Би яг л сармагчин шиг байсан байна! Энэ хуурамч байхаа! Би ийм царай муутай байсан байх учиргүй.

-Драко, боль! Бүх хүүхдүүд төрөөд нэгхэн сартай байхдаа ийм байдаг юм.

-Тэгвэл энэ охиныг намайг л гэж битгий хэлээрэйдээ, - гээд Драко колдографийг гарагаж ирэхээр гараа сунглаа.

-Ямар ч охинтой адилгүй байна! – гэж ээж нь өмөөрөв.

-Энийг анхааралтай хараад надад хэлдээ, та хаана ийм тэнэгг нярайн малгайтай эрэгтэй хүүхэд харсан юм бэ?

Нарцисса инээгээд түүний мөрнөөс нь татан буцаагаад суулгалаа. Драко босохыг оролдсон ч тэрээр тавихгүй л байв. Гермионад яасан ч энэ хоёр хүнийг ээж хүү хоёр гэж хэлээргүй байв, бүр Малфойын гэр бүлийнхан ч гэж хэлэхээргүй байв. Байдаг л тоглоом хийж байгаа хоорондоо төстэй хоёр өсвөр насны хүүхдүүд шиг л харагдна.

-Энэ Мариса юу? – гэж дараагийн зурганд анхаарлаа хандуулсан Малфой өөрийн мэдэлгүй тэмцэлийнхээ дунд атгасан ээжийнхээ баруун гарыг зүүн мөрөн дээрээ аваачив.

-Тиймээ, энэн дээр тэр арван долоо билүү наймтай байгаа юм. Бид чамтай цуг далай руу явсан юмаа, - Нарцисса өөрийн баруун гараа хүүгийнхээ мөрөн дээр үлдээгээд хүзүүгээр нь тэвэрлээ. Драко өөрийн гараа түүнийх дээрээс авсангүй. Ээж нь урагш нь болж эрүүгээ хүүгийнхаа толгой дээр байрлууллаа. Тэдний энэ олж авсан ойр дотно байдал шинэхэн бас үнэхээр хэврэгхэн гэдгийг хараад яалт ч үгүй Гермиона өрөвдөх шиг боллоо.

-Чи үүн дээр гурван настай байсан, хар л даа, чи яасан сайхан ааштай харагдаж байгаагаа. Мариса чамайг аваад шүхэрээр нисэхээр явасан юм, тэр үед би золтой л айсандаа үхчихээгүй. Та хоёр жижигхээн цэг болчихсон байсан, харин чи ямар баясалтай инээж байсан гээч... Харин энийг харж байна уу? Энэ бас тэр орой, зугаалж байхад.

-Хөөе, яагаад намайг энгэтлээ сэгсрээд байна аа? Энэ надад таалагдахгүй байна шүү.

-Драко, чи царайгаа хар л даа, чи сэгсрүүлэх үнэхээр дуртай байсан.

-Би энэ зугаалагыг огтхон ч санахгүй байна аа, - гэж Малфой аяархан хэллээ. – Би бүр бид хамт далай дээр очиж байсан ч гэж мэдээгүй.

-Энэ цорын ганц удаа л байсан юм аа.

Ээжийнх нь хоолой Драког хөдлөглөө. Ээжийнхаа гарыг мөрнөөсөө аваад бага зэрэг холдон ээжрүүгээ эргэн харж хөлнийх нь тэнд явган суув. Тэгээд зүгээр л ээж рүүгээ харахад Нарцисса ч бас хүү рүүгээ харан сууна. Гермионад тэд харцаараа ярилцаж байх шиг санагдав. Дараа нь Драко ээжийнхаа хөлрүү харцаа буулгаад хурууныхаа үзүүрээр өвдөгийг нь оролдов.

-Би танаас үргэлж асуухыг хүсдэг байсан, яаж байгаад ийм соривтой болчихсон юм бэ? Энэ муухан эмчилсэн шархны дараа үлдсэн байх аа, тийм үү? - гэж хүү нь бодлогширон асуулаа. – Зүгээр л надад таны бага нас тансаг тэрэгэнд өнгөрч танд гүйж үсэрж хариаж өвдгөө шалбалах боломж байхгүй байсан байх л гэж төсөөлөгдөөд байдаг байсан юм... Эсвэл Люциустэй суусны дараа юм уу?

Хүүгийнх нь хоолойнд дарамт сонсогдно. Нарцисса инээмсэглээд:

-Үгүй ээ, энэ Люциустэй гэрэлхээс ч өмнө бий болсон юм. Зүгээр л бага насандаа надад тэр тэрэгнээс гарч зугтсан өдөр байсан юм л даа, маш жаргалтай өдөр байсан. Хамгийн сүүлийн жаргалтай өдөр...

-Та өвдгөө ийм аймшигтайгаар шалбалсан өдрөө жаргалтай гэж байгаа юм бол таны амьдралын бусад өдрүүд ямар байсан гэсэн үг вэ?...

Нарцисса инээд алдлаа.

-Чөтгөр ав! Энэ огтхон ч наалдахыг хүсэхгүй байгаа бололтой.

-Сириус, наадахнаас чинь хамгаалалтын хальсыг нь хуулах ёстой шүү дээ. Алив би өөрөө.

-Чимээгүй ээ! Энэ чи саад болоод байгаа болохоор л наалдахыг хүсэхгүй байгаа юм!

-А-а-а. Чамайг өөрийн Поттердоо анхны тусламж үзүүлж байхад өнөөх чинь чимээгүйхэн ухаангүй хэвтэж байдаг болж таарах нь ээ? Би чиний туршлаганд чинь хэтэрхий энгийндээд байгаа юм шиг байна, тийм үү?

Бараан үстэй залуу толгойгоо өргөхөд дух нь үрчийж харц нь анхааралтай байлаа:

-Поттер бол Поттер. Харин чи бол чи. Би, магадгүй, жоохон сандраад байгаа байх.

-За алив ээ, би...

-Чи намайг муу эмчилэгч гэж бодоод байгаа юм уу? ! Би цусыг нь харин ч тогтоочихсон байна.

Энгэж нэг удаан зовсны эцэст шархны лент өвдгөн дээр нь наалдаастай харагдна: далий бас өнцгүүд нь гажсан, тэгснээ бас гаж өнгөтэй, яагаад гэвэл сүүлийн мөчид нь Сириус лентндээ Нарциссагийн биений өнгийг өгөх гэж оролдсон. Харин дараа нь ээжийнх нь санаа зоволт, түүний ээж нь яагаад , цэцэрлэгт яаж зугаална гэхээрээ энгэж өөрийгөө муухай болгодог байн, тэгээд ийм муухай соривтой үлдэх байж юунд энгэтлээ баяртай байгаа юм болоо гээд ойлгосонгүй... Гэхдээ энэ бүгд дараа нь. Харин одоохондоо бол түүний хөлд цэнхэр нүдтэй үнэхээр сайхан залуу хийсэн ажлаа шинжин сууна. Охин түүн рүү хараад инээмсэглэнэ. Тэрээр үнэхээр жаргалтай байна, яагаад гэвэл хөлд нь түүний бүхий л ертөнц сууж байна шүү дээ.

Хүүгийнхаа харцтай тулгараад Нарцисса гэнэт асуув:

-Чи Блезтэй хэр байна даа?

Асуулт Драког босч ээжрүүгээ нуруугаа харуулаад цонхруу ширтэхэд хүргэв.

-Драко, би чамд ярианы дундуур, тэр тусмаа эмэгтэй хүнтэй нуруугаа харуулах нь үнэхээр соёлгүй гэж сануулахгүй шүү.

-Сануулахгүйд чинь баярлалаа. – гэж цонхруу харангаа хэлэв.

Нарцисса ч гэсэн босч мөрнөөсөө дулаахан нөмрөгийг аваад:

-Би Хогвартст Забинигийн ах дүү ихрүүдтэй нэг үед сурч байсан юм. Мэдэх үү, Блез авга эгчтэйгээ үнэхээр адилхан. Ганцхан ялгаа нь гэвэл эгч нь когтевраных л байсан.

-Ээж, - гээд Драко эргэж харав. – би болвол Блезын талаар ярихыг хүсэхгүй байна аа. Тэр хөөрхөн охин, надад таалагддаг л даа, гэхдээ одоогоор түүний талаар ярихаа больё, болж байна уу?

-Гэхдээ энэ чиний ирээдүй шүү дээ, Драко, чи өөрийгөө түүний талаар бодохгүй байлгаж болохгүй. Тэгээд ч чиний хөөрхөн, таалагддаг гэдэг үгс бүгдийг тайлбарлчихлаа. Чи түүнд хайргүй юм байна. – гэж Нарцисса хэллээ.

-Тэгвэл та нөхөрт гарч байхдаа Люциуст хайртай байсан юм уу? Эсвэл одоо хайртай болчихсон уу?

-Драко, чамд гэр бүлийнхаа талаар буруу төсөөлөл бий болоосой гэж би хүсэхгүй байна, - хүүгийнхаа энэ харцны төвд байхдаа үгээ арай ядан сонгож байлаа. – Би эцгийг чинь үнэхээр... хүндэлдэг... бас...

Хариуд нь Драко зүгээр л инээв. Ширээндээ дөхөж очоод цаасны хэлтэрхийг долоовор хуруугаараа даран ширээн дээр эргүүлж эхлэв.

-Ээж, хэрэггүй ээ. Би гуравтай биш шүү дээ.

-Чамд эсвэл өөр охин байдаг юм уу? – гэж Нарцисса гэнэт асуулаа. Драко зог тусав. Гермиона ч бас, тэрээр хариултыг сонсохыг маш их хүсэж байлаа.

-Юу гэсэн үг юм? – гэхдээ Малфой цаг хожихыг оролдов.

-Хамт байхад чамд сонирхолтой байдаг, түүнийг хамгаалмаар, халамжилмаар, хоолойг нь сонсмоор, унтахдаа ч сэрэхдээ ч түүний талаар бодож сэрдэг охин...

Драко инээд алдав.

-Би байнашдээ, хэзээ ч охидуудыг тэр талаас нь бодож байгаагүй юм байна.

-Чиний охидтой уулзаж оройг ч хамт өнгөрүүлдэг гэдгийг чинь би ойлгож байна...

“шөнийг ч бас” – гэж Гермиона нэмэв.

-Ээж, тэдний аль нь ч таны дүрслээд байгаатай цорын ганцтай тохирохгүй. Таны өнцгөөс үүнийг харах юм бол би зөвхөн Блез Забинитай л хагас цагаас илүү харьцахад түүний эрүүл мэндэд хортой зүйл хийхгүй байж чаддаг. Би бодлоо л доо, хэрвээ өөр охин байсан бол...

-Чи Блезтэй сүй тавихаас татгалзах байсан, - гэж Нарцисса итгэлтэйгээр хэлэв.

-Надад сонголт байсан юм уу? – гэж хүү нь хөмсгөө өргөв.

-Тэр үед чамд сонголт хэрэггүй байсан байх. Гэхдээ би чамайг ямар нэгэн зүйлсийг өөрчилөхийг хүснэ гэдгээс айж байна.

-Яагаад айж байна гэж?

-Яагаад гэвэл би чамайг мэднэ, Драко. Чи Люциусаас зөрж чадна. Чи өөрийнхөө талаар ч бодолгүй үүнийг хийдэг. Бас чинийхээр ч болох байх. Яагаад гэвэл энэ бол – чи. Чиний насан дээр Люциус Блезын авга эгчид хайртай байсан юм. Үнэхээр их, үнэхээр хүчтэй. Гэхдээ хуримыг болиулахаар Эдвинд нэг ч үг энэ талаараа хэлээгүй. Магадгүй хэлэхийг хүсэж байсан байх, бүр оролдсон ч байж магадгүй, гэхдээ эцсийг нь үзээгүй. Харин чи бол заавал эцсийг нь үзэх болно.

-Та яагаад гэрэлсэн юм бэ? – Драко шивнэв.

Нарцисса хүүрүүгээ нуруугаа харуулан цонхруу харж зогслоо. Түүнийг таван минутын өмнө ёс суртахууны талаар ярьж байсан хүн гэж хэлэхээргүй байв. Тэрээр өөрийнхөө мөрнөөс тэврэн зогно, шөнийн салхи түүний цайвар шаргал үсийг илбэнэ.

-Сүй тавих үед би арван зургаан настай байсан. Өмнө нь би амьдралдаа ойр дотныхныгоо асран халамжилж ямар нэгэн зүйл өөрөөр байж болно гэж боддог ч үгүй байлаа, тэгээд л аавдаа амлалт өгсөн юм. Би гэрлээд нийгэмд эзлэх байр суурьтай,олонд танигдах нэр хүндтэй болж, сайхан хүү төрүүлж буяны үйлс их хийсэн... Гэвч олон жил өнгөрсний дараа л надад үнэхээр чухал зүйлээ алдаснаа ухаарсан, тэгээд яаж ч түүнийг эргүүлж болохгүйг. Блезын авга эгч их гоё нэртэй байсан – Фрида.

Салхи сүүлийн үгийг барьж аваад алсад авч одлоо.

-Би ч явж унтаядаа, - гэж Нарцисса хэллээ.

Одоо баяр хөөртэй охины оронд гайхалтай хүмүүжснээсээ болж амьд биш юм шиг алслагдсан эмэгтэй зогсож байв.

-Тэгэлгүй яахав, - гэж Драко эелдгээр хариуллаа. Тэрээр ээжийнхээ энэ солигдсон байдлыг хурдан ойлгож өрөөний хойдох булан руу явлаа. Нарцисса ч бас замаараа альбомоо аваад хүүгийнхаа араас явахдаа альбомноос нэг зураг унасныг анзаарсангүй. Драко ханын хивсийг сөххөд түүний цаана хаалга байжээ. Шившлэг хэлээд Драко хаалгыг онгойлгон ээжийгээ оруулав.

-Тухтай байралдаа, би гэхдээ угаалгын өрөөнд нь бүх зүйл нь ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй байна л даа, хоёр жил ашиглаагүй, юу ч гэсэн хэрэгтэй зүйл байвал дуудаарай. – тэрээр үүнийг ярьж байхдаа зай барин хаалганы хажууд зогсож байлаа. Ус гоожих чимээ гарч Нарциссагийн хоолой гарав:

-Ажиллаж байна аа, баярлалаа, Драко. Хэрэгтэй зүйлсээ би өөрөө дуудчихнаа, сайхан амраарай.

-Сайхан амраарай, - гэж Малфой хэлээд хаалгыг хаалаа.

“Энгээд л боллоо: нойрсохын өмнөх үнсэлт ч үгүй, сайхан үгс ч байхгүй.” – гэж Гермиона бодлоо. Өөрийг нь бол гэрт нь хайр халамжаар дутаахгүй гэж бараг гар дээрээ авч явахаас наагуур байдаг байв. Тэр байтугай хатагтай Уизлигийн хайр халамж долоон хүүхдүүд дээр нь нэмээдХарри Гермиона хоёрт хүртэл хүрэлцдэг. Харрид бол гэр бүл байхгүй, тийм ч учраас шөнө унтахынх нь өмнө үнсэж сайхан амрахыг хүсэх хүн байхгүй. Тэгтэл хамгийн эртний алдартай баян гэр бүлийн цорын ганц өв залгамжлагч болох Драко Малфой, амьд сэрүүн эцэг эхийнхээ дэргэд байж өнчин хүүхэд шиг..

Малфой эргэж хараад ор луугаа дөхөн шалнаас унасан колдографыг авлаа. Тэрээр түүнийг удаан харж байснаа эргүүлэн харуулж ард талыг нь судалж эхлэв. Цонхруу дөхлөө. Цонхруу харангаа маш аяархан “эр чөлөө” гэж шивнэхэд ганц Гермиона Фрида Забинигийн нэрийг орчуулаагүй юм байна гэдгээ ойлгов.

-Малфой, - гэж охин шкафнаас гарангаа дуугарав. Их өрөвдөлтэй боллоо. Тэгэхэд хүү огцом эргэж харав.

-А-а-а... чи байсан юм уу?

-Чи өөр хэн нэгнийг хүлээж байсан юм уу? – чимээгүй өнгөрч чадсангүй.

-Үгүй дээ, зүгээр л гэнэт энэ хар дарсан зүүд байгаад чамайг тэнд байхгүй байвал гэж найдаж байсан юм.

-Чи аймшигтай эелдэг юм гээч, - охин уураллаа.

-Грейнжер, өдий болтол хүзүүг чинь мушигчихаагүй байгаа маань эелдэгээс хамаагүй хол давсан үйлдэл шүү.

Зүгээр яриа өрнөхгүй гэдгийг ойлгосон охин:

-Чиний угаалгын өрөөг чинь ашиглаж болох уу?

-Юу? – Малфой бүр цонхноос харцаа салгав. – Чөтгөр ав! Яачихсан хачин өдөр вэ. Надад сонголт байгаа гэж үү?

-Үгүй! – гэж Гермиона хатуу хэлэв. – Жоохон ч үгүй. Гэхдээ чи зөвшөөрөхгүй бол...

-Хангалттай! Юу ч сонсохыг хүсэхгүй байна! Хүссэн газар луугаа яв!

-Баярлалаа, - гэж Гермиона эелдгээр хариуллаа.

Хариулт байгаагүй нь ойлгомжтой хэрэг. Залуу-Малфойын гайхалтай ёс суртахууны талаар сонссон яриаг хэтэрхий ихэсгэсэн юм шиг, жишээ нь тэрээр түүнээс өөрт нь хандсан эелдэг үгсийг зургаан жилийн турш нэг ч удаа сонсоогүй билээ. За угаасаа ямар хамаатай юм! Хамгийн гол нь тэрээр түүнээс өөрт нь хэрэгтэй байгаа өрөөг ашиглах зөвшөөрлийг авч чадсан л байна.

Орж хаалгаа хаагаад эргэн тойрныг ажиглав. Ямар их хэрэгтэй хэрэггүй гоо сайхны бүтээгдэхүүнүүд вэ! Төрсөн гэрт нь байрлах өөрийнх нь өрөөг энэ угаалын өрөө хэмжээгээрээ илт давж байна гэдгийг дурьдаад ч хэрэггүй байх. Итгэмээргүй юм!

Өөртөө үнэхээр их хэрэгтэй байсан зүйлийг хийж дуусаад Гермиона арай тайвширч нүүрээ хүйтэн усаар шавшаад өөрийгөө толинд харлаа. Дүр төрхийг нь ээ! Ширэлдсэн үс, айсан нүд. Охин үсээ янзлах гэж оролдсон ч бүтэхгүй юм байна гэж шийдлээ. Малфойын тэнэгг жагсаалтанд нь өөрийгөө байхгүй гэдэгт гайхаад байх ч зүйл алга. Түүний бодол нь жагсаалтнаас жагсаалтыг бичсэн хүн рүү шилжив.

Үнэнээр нь хэлэхэд ичмээр ч гэсэн арван долоон жилийн турш тэрээр нэг ч удаа ядаж хагас нүцгэн эрэгтэй хүнийг харж байгаагүй билээ. Майк өмссөн Харриг тооцохгүй. Тэгтэл өнөөдөр цамцгүй байгаа Малфойыг ямар ойроос харчихваа. Өнөөдөр үү? Бүхэл бүтэн зуун өнгөрчихсөн юм шиг л санагдаж байв. Тэгээд түүний нуруу, мөр нь нүдэнд нь харагдав... битүү булчин. Магадгүй скаутын зусланд байсан нь нөлөөлсөн байх. Тэгтэл зүгээр гаднаас нь хараад түүнийг тийм гээд хэлэхээргүйшд... Өөөөхх! Толгойд нь эргэлдэх дурсамж төсөөллийг хөөхийн тулд Гермиона нүүрээ ахиад хүйтэн усаар шавшив. “За явья” – гэж шийдлээ.

Хаалгаа нээгээд охин Блез Драко хоёрын хоолойнуудыг сонсов.

Гермиона ухаалгаар угаалгын өрөөнөөс хайрцагнаас гарч ирдэг чөтгөр шиг гарахгүй байхаар шийдэв. Хэн нэгэн үүнийг нь үнэлэх нь юу л бол.

-Давтдаа! – Малфойын хоолой нь их аяархан бас хүнд сонсогдов.

-Чи сонсохгүй байгаа юм уу? Харанхуйн эзэн залгамжлагчтай болохоор шийдэж түүнийхаа ирээдүйн ээжээр Нарциссаг сонгосон байна. Бүх зүйл өнөөдөр болох ёстой. Энгэж төлөвлөсөн байсан. Гэхдээ би Нарцисса одоо хаана байгааг мэдэхгүй байна л даа. Драко, чи сонсож байна уу? Чи ямар сонин болчихвоо, би чамтай хамт байхыг чи хүсэж байна уу?

-Үгүй ээ, надад бодох хугацаа хэрэгтэй байна.

-Тийм дээ... бодох зүйл байгаа л байлгүй, - гэж Блез сандрангуй хариулаад өөртөө итгэлгүйгээр нэмлээ, - бүх хүнд Харанхуйн эзний ах байх боломж олдоод байхгүй л байх... Чи, тэгхээр...

-Блез, мэдээ дуулгасанд баярлалаа...

-Зүгээр дээ, чи хэрэв хүсвэл...

-Би чамайг хаанаас олохоо мэднэ ээ. Намайг одоогоор уучлаарай, за юу?

Хаалга хаагдах чимээ сонсогдож цочиролд орсон Гермиона угаалгын өрөөнөөс гарч ирлээ.

Юу харсан нь түүний зүрхийг өвтгөв. Драко Малфой, өнөөх Драко Малфой, дух гарын алга хоёроо хаалттай хаалганд наагаад бөхийн зогсож байлаа. Энгэж хэдэн секунд өнгөрөөж гэнэт энэ байрлалаа алдалгүй маш чангаар орилов:

-Ээж? !

Тэрээр огцом хаалганаас холдож хивс рүү очоод хариу хүлээж тэсэлгүй хаалга савав. Гермиона өөрийнхөө энд байгааг, тэр байтугай өрөөний голд зогсож байгаагаа сануулахыг хүссэн ч ямар нэгэн зүйл түүнийг чимээгүй байхыг ятгав. Яагаад ч юм бараг өөрийгөө сонсогдох эсэхтээ ч итгэлгүй байлаа. Блезын дуулгасан мэдээ Малфойд Грейнжерын дуулгасан Поттер энд газар доорхи хонгилд байгаа гэснээс ч илүү эффекттэй байж түүнийг үнэхээр цочролд оруулсан бололтой.

-Энэ бүгд юу гэсэн утгатай юм бэ?

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.01.16 6:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6194
Location: Энд
Гермиона Малфойг сонирхоод бгаам шиг сэтгэгдэл төрөх чинь. Би уул нь ямар нэг өөр хувилбар блаа гэхэд Харри Гермиона 2ыг гэж боддог блаа. Ингэхэд энэ зохиол бүх тэнхимүүдийг хайр дурлалаар холбож эвлэрүүлэх зорилготойн бол уу ккк. Сириус, Нарцисса 2ын тухай унших л хамгийн гоё блаа. Нарцисса яг Снегг шиг ч юм шиг санагдлаа. Снегг Лилид сайн ханддаг бусад грифиндорчуудыг үзэн яддаг бж билээ. Снеггийг бас их өрөвддөг шүү. Хөөрхий насаараа зовсоор бгаад дуусдаг, хэн ч ойлгодоггүй, хайрладаггүй, бүгд үзэн яддаг хүчирхэг мөртлөө өрөвдөлтэй дүр :bawling:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.01.16 12:47 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 753
mmiracle wrote:
Гермиона Малфойг сонирхоод бгаам шиг сэтгэгдэл төрөх чинь.

Харин тийн, бас Малфой ч гэсэн Гермионад нууцаар сайн юм бишүү :frog:
Гэснээс уран зохиолын сэдэвт их таархиймаа :hi:

Баярлалаа Wallflower, байнгын шалгадаг ажилтай боллоо :cheerleader: :wd:

_________________
Төв


Top
   
PostPosted: Feb.01.16 5:32 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
Зүгээрээ :)
Гермиона Драко хоёр бие биендээ дургүй л байгаа биз дээ хэхэ. Гермиона гийн бодож төсөөлж байгаа зүйлс түүнд зүгээр Дракогоос болсон юм биш, харин эрэгтэй хүний хагас нүцгэн байдлыг анх удаа харсандаа л тэгэж байгаа юмаа. Мэдээж Драко биш өөр залуу байсан бол бас л тэр залууг төсөөлөх байсан биз. Дээрээс нь болж байгаа үйл явдлууд гээд л, энэ хоёр стрэссдэж дуусч байгаа болохоор юу эсийг бодох билээ :hihi:

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.01.16 6:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6194
Location: Энд
Бас нөгөө Малфойн жагсаалтын тухайд Гермиона жаахан сэтгэлээр унаад ч бх шиг ккк.

:hi: Fever харин тиймээ ялангуяа Харри Поттер бол тэгээл үсрээл ороод ирнэ

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.02.16 6:58 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ.
ЯАГААД ИЙМ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ?


-Энэ бүгд юу гэсэн утгатай юм бэ? – гэх Гриффиндорын зочдын өрөө рүү орох хаалгыг хамгаалах Бүдүүн Хатагтайн хоолой Нарциссаг айн цочиж хажуу тийш ухас хийхэд хүрэгэв.

Тэрээр Белиндагаас үл үзэгдэгч нөмрөгийг нь хагас цагийн хугацаатай зээлсэн билээ. Цаг өнгөрсөн ч тэрээр түүнийхээ хэргийг гаргаагүй л байгаа юм. Эхлээд охин өөрийгөө дөчин минутын турш Сириустэй ярилцах хэрэгтэй, үүнд айх зүйл огтхон ч байхгүй, зүгээр л Сириусыг ганцааранг нь байхад олж аваад өөрийгөө хажууд нь байгаа гэдгээ мэдэгдэхэд л болно гэж итгүүлжээ. Энэ гайхалтай төлөвлөгөө байсан ч хамгийн гол нь Сириус хаана ч ганцаараа биш байлаа. Явсан газар болгонд нь чөтгөрийн гриффиндорчууд түүнийг дагах ба Нарциссад шууд түүн рүү ойртох боломжийг огт гарагахгүй байжээ. Харин одоо түүнд үл үзэгдэгч нөмрөг байгаа болохоор Сириусыг тайван хайж болохоор байлаа. Нөмрөгтэй байхад айх зүйлгүй. Айх зүйлгүй гэнэ ээ?! Ха! Саяны дөчин минутын туршид тэрээр өнгөрсөн хичээлийн бүтэн нэг сарын Сириусын дургүйцэл өөрт нь тэгэж санагдсан юмаа л гэж өөртөө итгүүлж байв.

Өнгөрсөн сар галт тэрэг Хогвартсын платформон дээр ирсэн мөчөөс авхуулаад хар дарсан зүүд шиг л өнгөрчээ. Охин түүнрүү харах харц болон шивнэлдээнийг бараг арьсаараа мэдэрч байлаа. Мэдээж шүү дээ, хичээлийн жил болгон ийм том мэдээгээр эхэлдэггүй нь мэдээж. Үзэсгэлэнт Нарцисса залуучуудад хүртээлгүй боллоо, түүнд хууль ёсны хүн гарч ирлээ гээд л. Тэгээд дээрээс нь ямар гээч! Царайлаг сайхан бас баян Люциус Малфой! Бүгд л тэр хоёрын барьж чадаагүй хүсэл таталцлын талаар түүхийг сонсохыг хүсэж байв: хоёр зүрх гэнэт бие биенгүйгээрээ хором ч амьдарч чадахгүй гэдгээ ойлгоод бараг эцэг эхээсээ зөрөн байж хайрынхаа төлөө явсан гээд л. Үнэхээр сайхан түүх. Магадгүй Пуффендуйын нэг хоёр дугаар курсынхэн энэ түүхэнд итгэх л байсан байх, харин бусад нь бол жоохон ч гэсэн үгүй. Их зантай, дураараа бас инээмтгий Нарцисса Блэкийг тийм мэдрэмтгий хэрнээ омогтой дурлаж байгаагаар төсөөлөхөд үнэхээр хэцүү нь мэдээж. Люциус Малфой бол бүр байж боломгүй санагдна. Шидтэний гэр бүлд өссөн хүүхдүүд мэдээж цэвэр цустуудын хуримын талаар мэддэг ч гэсэн энэ уламжлалыг бүх гэр бүлүүд дагаад байдаггүй билээ, ихэнхи нь үүний талаар бараг мартчихсан. Харин магглын гэрт төрсөн хүүхдүүд бол энэ уламжлалынх нь талаар бүр ямар ч ойлголтгүй байлаа. Тийм болохоор л энэхүү гэнэтийн сүй тавилт нь дуулиан тарьжээ.

Нарциссагийн юу бодож байгаа талаар мэдэх ганц л хүн байгаа, гэсэн ч тэр хүн Нарциссатай тавцан дээр зэрэгцсэн ч гэсэн түүнрүү харах ч үгүй Джеймс Поттер болон Лили Эванс нарын хамтаар галт тэрэгнээс явсан билээ. Люциус хаашаа ч юм алга болж Мариса нэгдүгээр курсынхны дунд уусан алга болоход шинэхэн сүйт бүсгүй ганцаар үлджээ. Тэрээр удаанаар дөрвөн хүний суудалтай морьгүй сүйх тэрэг рүү алхав. Нарцисса бүх сүйх тэрэг явсны дараа хамгийн сүүлийнхд нь тайван ганцаараа суугаад явах гэж албаар яаралгүй удаан явах ажээ. Ер нь бол суудалын тоо сурагчдын тоотой таардаг, гэхдээ гэнэт өнөөдөр Нарциссад сургууль хүртлээ ядаж ганцаараа явах аз тохиовол яана? Аз гэж байдаг биз дээ? Магадгүй...

Тохиосонгүй. Түүнийг Белинда Макнейер гүйцэж ирээд үнэхээр санаандгүйгээр Саманта Мелифлуагаас түүний гайхалтай мэдээг нь дуулснаа ярьж охиныг залхааж эхлэв. Белинда “Яаж өөрсдийн хайр дурлалаа нууж чадваа? Өмсөх даашинзаа сонгосон юм уу, хэрвээ үгүй бол загварыг нь сонгоход оролцож болох уу? Хэн хэн уригдаж байгаа юм? Зочдын дунд ганц бие залуучууд хэр их байх юм бэ? Бас нээрээ, гаж Сириус Блэк галт тэргэнд Люциус руу дайрахад вагон дүүрэн гриффиндорчууд түүнийг дэмжиж байсан ч Люциус тэднийг бүгдийг нь нокаутанд оруулсан гэж үнэн юм уу?” гэх асуултуудаа гэрлийн хурдтайгаар дуржигнуулж байлаа.

Энэ утгагүй зүйлийг сонсож байхдаа Нарцисса нэг долоо хоноод бүгд энэ зүйлийг мартах байх, арай сонирхолтой сэдэв олдно гэж үнэхээр их найдаж байв.

Нэг сар өнгөрхөд шуугиан тасраагүй л байна. Яагаад гэдгийг нь Нарцисса ойлгосонгүй. Магадгүй Люциусын тавьсан “бүх хүмүүс биднийг баяртай жаргалтай байгаа гэж харах ёстой” гэсэн болзол бүхний буруу байх. Хүмүүсийн дэргэд Люциус үргэлж түүний дэргэд байх авч зарим охидын түүнрүү хаях өрөвдсөн харцаар шинэхэн сүйт залуу нь охидыг бээлий шигээ сольсоор байгаа юм байна гэдгийг ойлгож байлаа, тэгсэн ч энэ Нарциссаг үл зовооно. Түүнийг ядаж тэдний өрөвдсөн харц ч зовоохгүй байлаа – зүгээр л түүнд ямар ч хамаагүй байв. Тэрээр юу ч мэдрэхээ больж юу ч ойлгохоо больжээ. Түүний эмоцийг гарагаж ирдэг цорын ганц зүйл бол Сириусын биеээ авч яваа байдал.

Өнгөрсөн сард Сириус Нарциссатай нэг ч үг дуугарсангүй. Нарцисса гомдож байгааг нь ойлгож байгаа ч бүтэн сар өнгөрлөө шүү дээ! Өмнө нь тэд муудалцахад Сириус үргэлж эхний алхамыг хийж Нарцисса түүнийг нь хүлээдэг байлаа. Заримдаа Сириусыг уучилахгүй хэдэн өдөр үнэд орох тохиолдол ч байдаг байв. Өөрийгөө дагуулж баахан захиагаар булуулахаа хүлээдэг байлаа. Бусад бүх өсвөр насныхны адилаар Сириус яаж ч гаднаа хэт өөртөө итгэлтэй харагддаг ч үнэндээ өөртөө итгэлгүй байдаг байв, тийм ч учраас уучилахгүй нь гэдэг бодолдоо бууж өгөх дөхөх үе ч гардаг байсан ч яг тийм үеийг Нарцисса маш сайн мэдэрч удаа дараахи залууг зөнд нь хаяад цэнхэр нүдтэй мөрөөдөлрүүгээ очдог байв. Сириус ууралдаггүй байсан, хэзээ ч түүнд ууралдаггүй байсан.

Энэ удаад Нарцисса бас л хүлээлээ... Хоёр долоо хонолоо. Нэг ч захиа байхгүй, бүр түүний зүг рүү ч харахгүй. Охин ойлгохгүй байв. Арай түүний тайлбарыг ч сонсохыг хүсэхгүй байгаа юм биш биздээ? Тэр буруугүй шүү дээ! Түүнд л хамгийн муухай байгаа: Люциус охидуудтай уулзаад алга болно, тэд бүтэн сарын туршид хэдхэн ч болов үг солиогүй, Сириус болохоор үргэлж найзуудынхаа дунд, гаднаас нь харахад (бүр арай дэндүү!) хөгжилтэй харагдна. Харин Нарциссад хэн ч байхгүй. Өөрийн гэр бүлээ бүх ертөнцийн хараанд өртүүлчилгүй зовлонгоо хуваалцах хүн ч байхгүй.

Гурван долоо хоногийн дараа Нарцисса хэрэв Сириус ганц мөр ч болтугай түүнд илгээвэл аянга шиг л түүндээрээ гүйж очно гэдгээ ойлгов. Юун үнэд орох!

Харин өчигдөр ханд найруулах хичээл дээр уламжлалаараа Гриффиндортой хамт байхад тэрээр түүнрүү бичихгүй, дуудахгүй гэдэгт нь итгэлтэй болов. Бүх зүйл харахад ойлгомжтой байлаа.

Гриффиндор арын эгнээгээр сууж Слизерин урд талын эгнээнүүдийг эзэлжээ. Аль нэгдүгээр курсээсээ л Нарцисса ханд найруулах хичээл дээр Северус Снейпын хажууд суудаг болсон. Тэр үед арван нэгтэй туранхай хүүхдийг бүгд л дооглож байлаа, хамгийн ихээр Поттер. Жижигхэн Нарцисса Сириусыг харцаараа хусчихаад Северусын хажууд суугаад тэр цагаас хойш хэзээ ч үүндээ харамсаж байгаагүй билээ. Северус бусад хичээлдээ тийм сайн биш байсан ч ханд найруулах дээр гялалдзаг байлаа. Нарцисса таван жил сурахдаа энэ хичээлийг бусад чацуу курсынхнаасаа хэнээс нь ч илүү ойлгодог болжээ. Тэрээр Снейпийн яаж хийж байгааг харж суралцаж, ойлгомжгүй алхам бүрийг сайтар асуудаг байв. Тэр хоёр үргэлж хамт ажилладаг байлаа. Снейп хүмүүстэй огт харьцдаггүй байсан ч Нарциссагийн дэргэд огт өөр хүн шиг байдаг байв. Охин түүний талаар бараг бүхнийг мэддэг байсан ба хэзээ ч “өөр ертөнцөөс гаралтай авьяаслаг өнчин хүүгийн талаар” түүний гунигтай түүхийн талаар хүмүүст ярих хүсэлдээ дийлдэж байсангүй. Тэднийг их дотны найзууд гэж хэлж болохгүй. Зүгээр л... Нарциссагийн танилын хүрээ маш өргөн байхад Снейпд ганцхан тэр л байлаа. Төрөлхийн уур уцааргүй энэ охинд өөрийгөө Северусын хувьд юугаар ч солишгүйгээр мэдэрч, яаж Снейп яриандаа халж амьлаж байгаа мэт болохыг харах үнэхээр таатай байдаг байв.

Арван нэгэн настай Нарцисса нэг л зүйлийг олж хараагүй байжээ: өнөөх дотны хүнтэйгээ харьцах харилцаа нь Северуст яаж нөлөөлж болохыг. Анхны хичээл дээрээ гриффиндорчуудын дооглохыг болиулах гэж Северусын дэргэд суусан нь Сириус Блэкийн хувьд тэр хүүгийн үнэлэмжийг огтхон ч өөрчлөөгүй юм. Харин ч бүр эсэргээрээ. Яваандаа Нарцисса Сириустэй хэрэлдэх болгоны дараа Снейп зовж байгааг анзаарч, дараа дараагийн довтолгоо бүр нь бүр л гомдмоор болж байгааг ойлгож авав. Үүнийгээ зогсоох гэж хүсэх болгонд Сириус чимээгүй байдаг байсан ба Нарцисса үүнийг нь ойлголоо гэж байна гэж хүлээж авахыг хичээдэг байсан ч тэрхүү үйлдэл нь давтагдсаар л байдаг байжээ.

Өчигдөр ч гэсэн тийм л байж.

Нарцисса ангидаа бусад үеээсээ арай хоцорж иржээ. Багш ирээгүй байсан ч бараг бүгд байр байрандаа сууцгаасан байв. Онгойх хаалганы чимээнээр Сириус хаалга руу хараад хачин инээв. Үүнийг нь охин сайн тэмдэг гэж бодохыг оролдож хариу инээмсгэлэх гэсэн ч өнөөх нь гялс Поттер луу эргээд харчихав. Охин өөрийн байр луу очиход Снейп өмнөх шигээ л бөгтийчихсөн ямар нэгэн юм уншаад сууж байлаа. Гэнэт гриффиндорынхны зүгээс түүнрүү гэрэл цацруулан нэг зүйл нисэн ирэв. Шившлэг. Нэг минутын дараа яг ямар шившлэг байсныг нь бүх анги олж харав. Сургуульд түүнийг зааж байгаагүй ч Сириус үргэлж хичээнгүй сурагч байв, хамгийн шилдэгүүдийн нэг.

Юу ч анзаараагүй байгаа Снейпд тэрхүү гялсхийсэн зүйл дөнгөж л хүрэхэд түүний бүх хувцас нь тунгалаг болж хувирав. Ангид хүүхдүүдпир хийн инээлдэцгээж зарим нэгийх нь бүр шүгэлдэх сонсогдов. Снейп сандарсандаа суудлаасаа босоход энэ нь зөвхөн инээдэмийн шинэхэн давалгааг л дуудаж авчирав. Хөөрхий хүү номоороо өөрийгөө халхлан хана руу нуруугаараа харан зогсож үзэн ядмаар бүлэг хүмүүс рүү үнэхээр муухай харан зогсоно. Энэ харц нь Нарцисса руу биш байсан ч түүнийг үнэхээр өвтгөөд авав, яагаад гэвэл охин өөрийгөө буруутайд тооцож байлаа. Ядаж өөрийг нь энгээд шийтгэж байсан бол! Гэхдээ Сириус нүцгэн Нарциссаг хорин хос нүдэнд харуулж байснаас өөрийгөө дүүжлэхийг илүүд үзэх байх л даа. Охин ууртайгаар эргэж харахад бах нь ханасан цэнхэр нүдтэй харц тулгарлаа. Тэрээр юу гэж бодож байгаагаа бүгдийг нь хэлэхээр амаа нээлээ, магадгүй дараа нь хэлсэн бүх зүйлсдээ харамсах байх л даа, гэхдээ одоо бол...

-Та нар галзуурчихаа юу?! – гэж Лили Эвансын орилох дуу түүнээс түрүүлчихэв.

Эванс Люпины дэргэдэх байрнааса үсрэн бослоо. Өнөөх нь ч гэсэн босч шүүмжилсэн харцаар Поттер Блэк хоёр луу харж байлаа. Гриффиндорын ахлагч ч гэлээ, ямар нэгэн зүйл хийж чадах ч гэлээ юу ч хийсэнгүй, зүгээр л харж байлаа.

-Тэнэгүүд! – гэж Лили ууртайгаар орилход Джеймс Сириус хоёр инээхээ больж бага багаар хөгжилдөөн нь бүр байхгүй болов.

-Баярлалаа, - гэж Нарцисса яагаад ч юм Лилид хандаж хэлэв. Яах гэж түүнд талархал илэрхийлэв? Хэн нэгэн хөөрхий Снейпы өмөөрсний төлөө юу? Эсвэл өөрт нь бүр илүү их иртэй үгсээр Сириусыг өөрөөсөө улам холдуулан байж энэ замбараагүйтэлийг зогсооход хүргээгүйд үү? Лили түүнд тусалсан.

-Шон шиг зогсохынхоо оронд түүнээс энэ шившлэгийг нь тайлдаг байгаадаа! Өөрөө алга болохгүйшд энэ чинь. Өө нээрээ тийн, чи чинь ханданд л зөвхөн мэрэгжлийнх байх аа, - энгэж хэлээд Лили хэдэн үгс шивнэхэд трансфигурацын номоор халхавч хийх Снейп ахиад хувцастай болов.

Лили суудалдаа сууж Люпин ч бас доош харсаар эргэн суулаа. Ангийн хаалга онгойж профессор Земус орж ирэв.

-Слизеринээс таван оноо хаслаа, хатагтай Блэк. Хичээл таван минутын өмнө эхэлчихээд байхад та өөрийн суудалдаа ч хүрээгүй байна.

Хананд одоо болтол наалдчихсан байгаа Снейпийн хажуугаар явж өнгөрөхдөө профессор:

-Өшөө таван оноо Слизеринээ. Ноён Снейп, үүнээс эхлээд трансфигурацын номыг энэ ангиас гадна уншиж бай. Суудлуудаа эзэлцгээ.

Хичээл эхлэв.

Ханднаас гараад Нарцисса энэ бүх зүйл зогсох хэрэгтэй гэж шийдэв. Бүхий л лекцийн турш Сириуст хүрэх аргуудын талаар бодож суужээ. Снейптэй тохиолдсон замбараагүй явдал хариу өгөв. Лили Эванс. Лили өнөөдөр Флитвик дээр давтлагатай гэдгийг Нарцисса мэдэж байлаа. Өдрийн цайны дараа ангид нь ирээд Сириустэй уулзалт зохиож өгөхийг гуйх л хэрэгтэй. Тэр ч гэсэн эмэгтэй юм чинь ойлгоно оо. Өөрийн арван зургаан насныхаа туршид Нарцисса Блэк өөрт нь татгалзахыг маш ховорхон сонсож байжээ. Тэрээр ямар нэгэн үед ямар нэгэн зүйлийг хүсвэл түүнийг зогсоох аргагүй байдаг байв.

Өдрийн цайны дараа охин шууд л Флитвикийн өрөө рүү зүглээд тийш явж байгаа Лилиг олж харав.

-Эванс!

Лили ангийн хаалганы тэнд зогсоод слизеринчийг хүлээв.

-Юу хэрэгтэйв?

-Би Сириустэй ярилцах хэрэгтэй байна! – гуйж байгаа өнгө нэмэх хэрэгтэй байсан юм болов уу? За хамаа хамаа, иймээр ч болно. Энэ харин ч их зүйл, яагаад гэвэл Нарцисса гуйж чаддаггүй байлаа.

Лили слизеринчийн саарал нүдрүү анхааралтай харав. Тэнд юу олж харсан бол? Магадгүй чангаар хэлээгүй залбирал уу, өнөөх нь татгалзахвий гэсэн айдас уу. Нарцисса ч бас гриффиндорчоос нүд салгалгүй харж найдаж байлаа: Итгэл найдварын өнгөтэй нүд – ногоон, дөлгөөн. Ердөөсөө л зөв шийдсэн байна! Лили татгалзахгүй. Хэрцгий хүнд ийм тод нүд байдаггүй, яг одоо тэр жоохон жуумалзаад бодоод тэгээд... Нарцисса бараг өөрийнхөө оновчтойгоо магтаж байтал Лили огт хүлээгээгүй зүйлийг нь хийлээ: тэр огцом инээв.

-Блэк, чи галзуурчихаа юу? Яагаад намайг чамд тусална гэж бодоов?

-Чи чинь өнөөдөр ханд дээр тусалсан шүү дээ... – гэж Нарцисса сандран хариуллаа.

-Слизеринчуудыг ухаантай гээд байдаг билүү! Урмыг чинь хуглах нь дээ, би Снейпд тусалсан юм!

-Снейпд үү? – Нарциссагийн чих шуугив.

-Яг үнэн. Тэр бүх гриффиндорчуудын зухалдлыг төрүүлдэггүй юм. Би, жишээ нь, түүнийг өрөвддөг. – гэж чухал болсон Лили бодлогширонгуй хэлснээ гэнэт нэмэв – Харин чамайг бол үгүй. Надад чиний яагаад нөхөрт гарч байгаа шалтгаан чинь огт сонин биш, тийм ч учраас би чамайг Сириус руу ганц миль ч ойртуулахгүй байхын тулд чадах бүхнээ хийнэ. Ойлгов уу? Чи арван зургаан жил түүний хараал шиг байлаа, одоо хангалттай.

-Энэ Сириусын шийдэх зүйл. – цохилтонд орсон Нарцисса яаж байхаа ч мэдэхгүй байлаа. Эванстэй тэрээр таардаггүй байсан ч ийм зүйл хэзээ ч болж байгаагүй билээ. – Чи яах гэж энгээд байгаа юм бэ? Чамд Поттер байгаа биз дээ?

-Би чиний өмнө тайлан тавих албагүй. Хэрэв Сириус чиний араас гүйнэ гэж бодсон бол чи үнэхээр – тэнэг юм. Мэдэхийг хүсээд байгаа бол үнэндээ тэ чиний талаар дурсдаг ч үгүй.

-Чи худлаа ярьж байна!

“Би эцэс төгсгөлгүй бодож байхад харин энэ надаар доог тохуу хийж байдаг”.

-Тэгвэл өөрөө шалга л даа! Яв, түүнийг хай! Тэр манай зочны өрөөнд байгаа. Яв яв, ярилцаад үз.

Лили эргэж хараад явах гэснээ:

-Нээрээ тийм! – тэрээр нэг юм санасан бололтой дуугарснаа, - Тийшээ нээрээ гриффиндорчи л орж чадах юм байна шүү дээ, чамд аз дутлаадаа.

-Хөгийн амьтан! – гэж Нарцисса Флитвикийн өөрөөний хаалга хаагдахад хэлэв. Зочны өрөө рүү нь орох нууц үгийг мэдээж тэр мэдэхгүй.

“За Эванс чи одоо бүжих болно доо”.

Нарцисса нөмрөгнийхоо халаасруу гараа сунгаж саваагаа гаргахаар завдахад

-Слизеринээс арван оноо! – гэж хоосон коридорт цуурайтав.

Охин огцом эргэж харахад түүнрүү Фрида Забини ойртож байлаа. Түүний саяхнаас өнгөө өөрчилсөн үзэн ядалтаар дүүрэн ногоон нүд эвгүй гялалзав.

-Ирээдүйн хатагтай Малфой болох байр суурь чинь чамд бүх коридороор орилж хичээлээс гадуур шидэт дохиураа ашиглах эрхийг өгөөгүй шүү. – гэх когтевранчийн хоолой хатуу сонсогдов.

-Тэгсэн ч өөр маш олон зүйлсийг өгнө л дөө. – гэж Нарцисса биеээ барилгүй хэлж орхиод хаанаас ирсэн тэр зүгрүүгээ эргэн явж уурандаа гараа атгах Фрида Забинийг ардаа орхилоо.

Яах гэж түүнд үүнийг хэлэв? Яг үнэн хэрэгтэй тэрээр Фридаг өрөвдөж байсан шүү дээ. Охидуудынх нь тоог харахад Люциус яав ч Фридатай холбоогүй байгаа нь ойлгомжтой байлаа. Нарциссад энэ хамаагүй байсан ч Фрида зовж байгаа бололтой.

“Мерлин минь, би хэн болж хувирч байна аа?” гээд Нарцисса санаа алдав.


Гэхдээ бүх зүйл өчигдөр болсон. Харин өнөөдөр үл үзэгдэгч нөмрөгийг эзэлж аваад Бүдүүн Хатагтайн портретын хажууд бүтэн цаг холхилоо – Сириус гарч ирэхгүй л байв. Хагассайн өдөр болохоор ихэнхи сурагч нар Хогсмит явчихсан ч тэр нь гарч ирэхгүй л байв. Бүх зүйл муу байхад нөмрөг нь гулсаад унчих нь бас юу в дээ. Бүдүүн Хатагтай хамаг коридороор нэг орилов.

Нөмрөгөө засаад Нарцисса цочив. Тэрээр хэн портретыг онгойлж байгааг харахгүй байсан ч аль хэдийнэ мэдэрчихэв – тэр! Зүрх нь амаар нь гарах дөхөж байлаа, тэгээд... шууд л урам нь хугарч базлан өвдөв.

Сириус ганцаараа биш байлаа, нэг охинтой явж байв. Энэ охин нь Нарциссагийн мэддэггүй охин байв. Ер нь тэрээр гриффиндорчуудыг нээх ажиглаад анзаараад байдаггүй байсан болохоороо үүндээ өөрийгөө буруутгаж байлаа. Гэнэт энэ гоё дээрээ тавьсан гэрэлтэж байгаа охин зүгээр л түүний танил бол яах вэ? Тэгвэл яагаад энэ охин хануур хорхой шиг түүний гарт нь наалдчихсан байгаа юм бол? Зузаан нөмрөг... Энэ хоёр арай хамт Хогсмит явж байгаа юм биш биздээ? Поттергүйгээр үү? Эвансгүйгээр үү? Хоюулахнаа юу?

“Мэдэхийг хүсээд байгаа бол үнэндээ тэ чиний талаар дурсдаг ч үгүй.- гэх Эвансийн хоолой толгойд нь цуурайтлаа. – яв яв, түүнийг хай! Тэр манай зочны өрөөнд байгаа.”

Нарцисса энэ хаалгаар нэвтэрч чадахгүй байхад энэ охин чадна. Энэ охин тэнд бүх чөлөөт цагаа өнгөрөөж байдаг. Сириустэй хамт...

Илүү дээр юм юу ч бодож ололгүйгээр Нарцисса дохиураа гарагаж ирээд өнөөх зэвүүн охины цүнх рүү чиглүүлэв. Цүнх дэлбэрч охин орилон чулуун шалан дээр унасан эд зүйлсээ түүхээр ухас хийхэд Сириус эргэн тойрноо харав. Хэсэгхэн хугацаанд түүнийг олоод харчихсан юм шиг Нарциссад санагдлаа. Энэ боломжгүй, гэхдээ боломжтой, тэр зүгээр л түүнийг мэдэрсэн байх. Сириус жуумалзаснаа дагуулдаа тусалж эхэлжээ.

Үүнээс болж Нарциссад улам муухай болов. Тэрээр огцом эргэж хараад өөрийн тарих чимээг ч үл тоон газар доорхи слизерины хэсэг рүү гүйн одов. Уйлж орилж... ямар нэгэн зүйл эвдлэхийг хүсэж байлаа, тэгвэл арай дээрдэх ч юм билүү.

Хэрэв тэр энгэж хурдан гүйж одоогүй байсан бол түүний Хогвартсыг нураахыг хүсэж байгаа хүслийг нь хамгийн багадаа ядаж нэг хүн хуваалцаж байна гэдгийг харах байжээ. Бараан үстэй залуу чулуун шалаар тарсан хязгааргүй их уруулын будаг, сам, пудр гээд л баахан хогнуудруу гөлөрсөн байлаа. Тэрээр гартаа шалнаас авсан үсний хавчаарыг атгажээ. Тэр байсан! Тэр энд байсан. Хэрвээ ганцаараа гарч ирсэн бол... бүх зүйл өөрөөр байж болох байсан. Одоо Эмили Кристаллын хэнд ч хэрэггүй чалчихыг сонсохгүй байх байсан. Үсний хавчаар бүр цайсан атганд нь хоёр хэсэгт хугарав. Сириус арай том зүйлийг эвдлэхийг хүсэж байв.

-Зүгээр ээ, наадах чинь угаасаа надад таалагдадгүй байсан юм, - гэж Эмили баяртайгаар хэлэв. – Чи гэмтээгүй биз?

Сириус алган дээр нь харагдах зүсэлт рүү харав.

“Харин надад чи таалагдахгүй байна”, - гэж ууртайгаар бодов.

Цайвар шаргал үстэй охин зочны өрөөндөө ороод камины хажуу дахь хивсэн дээр ямар ч хүчгүй болон суулаа.

Хайхрамжгүй гал, үүрдийн гал. Түүнд тэнэгг хүмүүсийн дундахь жижигхэн хагаралдал огт хамаагүй. Түүний тушаалд үргэлж ертөнц л байдаг байлаа.

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.02.16 7:05 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
өөөөө үгүй эээ, би өмнөх бүлгүүдийг оруулахдаа бодож дурсаж байгаа зүйлсийг италикаар ялгахаа мартчихсан байна
вордоос копидхоор энэ тэнэг давхар копидодгүй гэдгийг гэнэт саналаа шэээээээээээт
тэгэж байгаад засхаас, сүмимасэээн :bawling:

ёоох энэ 12дугаар бүлэг ямар их зүрх өвтөгвөө. сүүлийн хэсгийг орчуулж байхад зарим нэг муухай дурсамжууд сэтгэл зовнил сэргээд ямар муухай байвдаа :s0:

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.02.16 4:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6194
Location: Энд
Хэхэ хөөрхөн шдээ. Гялс засчихаж. Баярлалаа :wd: :wd:

:crysad: :| Гунигтай бнаа

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.03.16 4:27 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
өнөөдөр маргаашдаа оруулж чадахгүй нь шүү, i'm sad and lonely, my tiny heart is aching. сэтгэлээ сэргэтэл кино үзлээ, нөгөөдрөөс үргэлжлүүлцгээе.

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Feb.03.16 6:50 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6194
Location: Энд
:frog: Ямар кино үзэхжийгаан хамт үзэлцье

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 79 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited