#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.24.17 2:22 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.28.15 12:50 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: May.24.15 7:57 pm
Posts: 12
tan ec nige yagvma asagvya


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.28.15 12:51 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: May.24.15 7:57 pm
Posts: 12
i want to find some thesis


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.28.15 12:52 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1138
хэн эсэ асагух вэ?

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.28.15 8:05 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 995
Yaj mention hiidin boloo


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.28.15 8:38 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
@zolushka_717 gej hiine. Notific utsand ireed bdg

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.28.15 8:43 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 743
Zolushka minee shine buleg oruulku yumuudaa :mrgreen:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.28.15 9:15 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 995
@wallflower bayrlalaa


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.28.15 9:16 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 995
@Fever onoo oroi oruulnaa


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.28.15 10:09 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Apr.14.15 1:05 pm
Posts: 69
Баярлалаа уншиж байгаа шүү.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.29.15 9:55 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 995
7-р бүлэг “Жүрж ба дарс”

Шинэ долоо хоногийн эхний өглөө намайг олж хармагцаа Цүкимори дулаахнаар инээмсэглэн мэндчилэв.
-Өглөөний мэнд
-Өглөөний мэнд гэж би хэдэн хором эргэлзсэний эцэст түргэхэн шиг хэлээд ширээ рүүгээ хурдлав. Хэдийгээр хулчгар харагдахыг хүсээгүй ч, би даваа гаригийн өглөөг түүнтэй цэц булаалдаж эхлүүлэхийг хүссэнгүй. Түүний царай надад аль болох хурдан булшлахыг хүсч байгаа баасан гаригийн хар дурсамжийг сануулах тул болдог бол түүнээс холхон байж, хэсэг хугацаанд харахгүй байхыг хүсч байв. Гэсэн ч Цүкимори хүний сэтгэлийг ойлгодог охин биш бололтой.
-Нономияа-күн, зах чинь мурийчихаж гэж хөхиүнээр дуу алдаад, яг л байх ёстой газраа ирсэн мэт миний өмнө сурмагаар байраа эзлэн зогсоод, нарийхан цагаан хуруугаараа захыг минь янзлав. Түүний цагаахан хүзүү нүдний минь өмнө илхэн тусахад би хэрэггүй бодлоо зайлуулах гэсэн мэт нүдээ тас анилаа. Миний зах яагаа ч үгүй байв.
-Дараа хэзээ над дээр зочлох вэ? гэж Цүкимори уруулаа зөөлнөөр хөдөлгөн шивнэв. Тэр зүгээр л нөгөө шөнийн талаар надад сануулахыг хүсч.
-Тийм юм болсны дараа дахиж танайд очих үгүйг чам шиг ухаантай хүн мэдэж л баймаар юм даа
Би цөхрөнгөө барж байхад харин Цүкимори огтхон ч хайхрамжгүйгээр:
-Би дараа долоо хоногийн хагас сайны орой завтай. Ээж ч бас тэр өдөр уулзалттай учраас оройтно гэж хэлэв.
-Намайг үнэхээр зөвшөөрнө гэж бодоо юу?
-Намайг татгалзахыг чинь сонсмоор байна гэж бодоо юу?
-Байдал чиний хүссэнээр болоогүй үед тэнэг хүн шиг аашилдаг болохоор чинь би чамд тодорхой хэлсэн нь дээр бололтой гээд би түүнд бараг хамраараа шүргэх шахам ойртоод:
-Би танай гэрт дахиад хэзээ ч очихгүй гэж эрс шийдмэгээр мэдэгдэв. Yгээ гүйцээгээд би Цүкимориг дуурайн инээмсэглэхэд
-Ичих хэрэггүй дээ гэж
Цүкимори хэлээд миний хуулбарласнаас хувь илүү инээмсэглэл тодруулав.
-Хааяа хааяа чи үнэхээр маанаг хүн шиг аашилдагаа мэдэх үү?
-Харин чи үргэлж аливааг бөөрөнхийлдөг. Тийм биз?
Ийм ойрхон зогсчихоод, бие бие рүүгээ эелдэгээр инээмсэглэн байгаа бид бусдын нүдэнд салж хагацашгүй найзууд шиг харагдаж байгаа нь лав.
-Ёоко-сан Нономияа хоёр... яг л юу шиг харагдахгүй байна гэж үү? гэсэн дургүйцсэн хоолой сонсогдоход
-Шинэхэн хосууд шиг гэж Чизүрү Усами тодотгов. Би үлээдэг загас урьд нь харж байгаагүй ч, ширээн дээр эрүүгээ тавиад, хацраа шаар шиг түмбийлгэн, муухай харж байгаа Усамитай адилхан байх гэж бодогдов. Усами ч үнэхээр онцгой юм аа. Муухай ааштай байхдаа ийм өхөөрдөм харагддаг хүн миний санахын лав байхгүй. Би хажуу тийш харан Усамиг дуртайяа шинжиж байтал Цүкимори:
-Чи сонсов уу? Шинэхэн хосууд гэж байна гэж ичингүйрэн хэлэв.
-Тааруухан наргиа байна
Хэрэв ядаж Цүкиморигийн нэг хацар нь ч болохноо ягааран туяардагсан бол би түүний талаар дахин нэг удаа бодож үзэх байсан байж мэднэ. Бүр эгдүүтэй гэж тооцох байсан ч юм бил үү. Гэвч Ёоко Цүкимори тийм ч амар ойлгогдох хүн биш гэдэг нь тун тоогүй. Түүний нүд хавирган сар шиг онийлоо. Чөтгөр өөрийн биеэр хорвоод морилж. Цүкиморигоос эвэр ургаж байгаа нь миний нүдэнд бараг л харагдаж байлаа.
-Гэртээ тавтай морил, хонгор минь. Усанд орох уу эсвэл... намайг хүсч байна уу? гэж Цүкимори даажигнаад баясан хөхрөв. Түүний жинхэнэ төрхийг мэдэхгүй бусдын нүдэнд тэр нөхөрсөг наргиа хийж буй ертөнц дээрх хамгийн гэмгүй нэгэн охин шиг харагдаж байгаа нь ойлгомжтой.
-Тааруухан наргиа байна
Гэвч миний хувьд энэ нь янз янзын шалтгаанаар хар дарсан зүүд шиг санагдаж байлаа.
Тэдний нэг нь Ёоко Цүкиморитой хамааралтай л бол юу ч байсан дуугүй өнгөрөх гэж үгүй нэгэн залуу байв.
-Хөөе, Нономияа
Мэдээж энэ бол Камогава шүү дээ. Тэр тамын хаалгач аятай мушийн зогсоно.
-Мэдээж усанд орно биз дээ? Усанд орох нь зөв биз дээ тийм үү?
Миний хувьд өрөвдөлтэй нь түүнийг идэвхитэй дэмжигч бүхэл бүтэн цэргийн хороо нь хүрээлэн
-Хэлээрэй, хэлээрэй гэж шаардаж байв.
-Усанд орохыг сонгохгүй бол... юу болохыг мэдэж байгаа биз дээ? гээд хөвгүүд хоорондоо харц солилцоод нэгэн зэрэг нүүрэн дээрээ эелдэг инээмсэглэл тодруулцгаав. Сэжиг хүрмээр юм.
-Юу л даа. Эр хүний хувьд мэдээж...
Би алийгаа сонгох нь миний л хэрэг. Тэгээд яадаг юм? Камогава болон бусдад нь хэлээд байх юм байхгүй.
-...хоол иднэ шүү дээ гэж би үгээ гүйцээв. Надад элдэв бусын төвөг огт хэрэггүй.
-Ухаалаг сонголт байна Нономияа-күн
-Миний юу гэх гэснийг ойлгосонд чинь баяртай байна Камогава-күн
-Тэгвэл тийшихнээ очиж бидэнд юу хэлэхийг чинь сонсъё. Явцгаая
-Надад одоо ямар санагдаж байгааг илэрхийлж болохуйц үг даанч байхгүй л дээ
Миний энэ сүүлчийн үг намайг Цүкиморитой үерхэж байгаа үгүйг Камогава шалгаан, би тийм биш гэдгийг дахин дахин тайлбарлан урт удаан, хайран цаг хугацаагаа үрсэн дэмий явдлын эхлэл байлаа. Бурхны авралаар тэдэнд ямар ч сэжүүр алга. Аллагын жорын талаар мэдэхгүй учраас л тэд ингэж хамаагүй аашилж чадаж байгаа хэрэг.
-Баяртай, хонгор минь гэж Цүкимори миний зовлонд уначихаад байгааг анхаарсан шинжгүй над руу баяртайгаар далласан тул би энэ удаад зохих хариултыг өгөв.
-Өнөөдөр би оройтно шүү, хайрт минь
Энэ бүхэн намайг залхааж гүйцсэн тул ингэхээс өөр арга олдсонгүй. Даргынхаа шаардлагыг биелүүлж байгаа доогуур тушаалын ажилтан шиг тэдэнд дөрлүүлэн явахад уй гашуу намайг нөмрөн авлаа. Энэ үед би үргэлжийн дуу шуутай байдаг Усами энэ бүх хугацааны турш нам гүм байхыг аль хэдийн анзаарсан байсан ч Ёоко Цүкимори, Камогава болон түүний хөвгүүдтэй учраа ололцох гээд завгүй байсан тул түүнд санаа зовох цаг олдсонгүй. Гэхдээ энэ үед Усамид анхаарал хандуулсан байлаа ч хичээлийн дараа болох явдлыг өөрчлөх байсан эсэхийг хэлэхэд хэцүү л юм.

Хичээл тарж, би явахдаа бэлдэж байтал Усами намайг хулчгардуухан дуудав.
-Нономияа
-Юу болоов?
-Нөгөө, Ёоко-сан та хоёр сүүлийн үед их дотно байгааг анзаарсан юм л даа
-Хэвийн хэмжээнээс хэтэрсэн юмгүй гэж би энэ асуултыг дахин сонссондоо төвөгшөөн чанга дуугаар хариулахад Усами намайг ааш муутай байгааг олж мэдээд улам зүрх алдав.
-Гэхдээ та хоёр дандаа хамт байгаа гэхэд би Цүкиморигийн талаар хангалттай гэхэд ч багадахаар их ярьсан тул:
-Бид хамт ажилладаг, бас ангийн дарга нар учраас л арай их уулздаг юм. Тэгээд л тэр гэж хурдхан шиг хэлээд цүнхээ шүүрч, ангиас гарахаар яарсан ч Усами миний замыг амдан хаав.
-Зооооогс
-Алив л дээ, яасан бэ?
-Нөгөө... хэдэн минутын зав байна уу?
-Байхгүй
-Нээ...рээ дээ. Yнэхээр хэдхэн минут л болно.
Миний харц түүнийг айлгасан бололтой Усамигийн нүд харц буруулан ангиар тэнүүчлэхэд үхтлээ айсан бяцхан сармагчин шиг харагдав. Би түүнд мэдэгдэлгүй уртаар амьсгаа аваад:
-Яах гэж байгаагаас чинь л хамаарна даа гэж би хүүхэд шиг аашилснаа цэгнэж үзээд, тохиролцоход бэлэн байгаагаа илэрхийлэхэд түүний дотор уужрах шиг болов. Усами ямар ч буруугүй шүү дээ. Би Цүкимори миний хамарнаас дөрлөчихсөн аятай намайг гарынхаа аясаар хөдөлгөж байгаад, Камогава болон түүний нөхдийн зугаа болж дуусахгүй байгаадаа туйлдаж гүйцжээ. Товчхондоо энэ бухимдлаа Усамид гаргасан нь тэр. Усами эргэн тойрноо шалган хараад:
-Энд эвгүй юм. Өөр тийшээ явж болох уу? гэж шивнэв. Түрүүн гаргасан алдаагаа залруулахын тулд надаас юу ч хүссэн зөвшөөрөхөд бэлэн байсан тул би дуугүй л толгой дохилоо.
-Тэгвэл явах уу?
Түүний сандарсан царай, энд тэнд, эв хавгүй гишгилэхийг нь хараад юу болох талаар эрхгүй санаа зовж байсан ч эцсийн эцэст Усами тул тайвшрав. Тэр намайг спорт талбайн ард авчирахад энд ийм нам гүм байгаа нь хачин хэрэг байлаа.
-Удахгүй явцын шалгалт болох учраас бүх дугуйлангууд завсарласан.
-Ойлгомжтой
Усами талбай яагаад нам гүм байгаа бас тэр яагаад дугуйландаа яваагүй вэ гэсэн хоёр асуултанд минь зэрэг хариуллаа.
-Тэгээд? Надаар яах гэсэн юм? гэж би бетонон хашлага дээр сандайлаад чихээ дэлдийлгэв. Хүнийг ийм газар дуудсан бол бүлэг хүмүүс тойрон зогсож байгаад ихэвчлэн л “Чамайг болгоод өгье” гэж хэлдэг болов уу. Усами ингэх гэж намайг дуудсан бол тун зугаатай хэрэг болно доо. Гэвч үнэндээ бид хоёр зодолдоход хүрвэл Усами биеийн тамираар хичээллэдэг болохоор намайг дийлэх нь тодорхой тул тийм биш байгаасай, ямар нэг аюул багатай зүйл байгаасай гэж би залбирлаа.
-Түрүүний яриаг үргэлжлүүлэх гэсэн юм гэж Усами үе үе надруу хяламхийн өгүүлээд
-Хэлээч, Нономияа. Ёоко-сан та хоёр, нөгөө... мэднэ дээ, хосууд юм уу? гэж үргэлжлүүлэн асуув.
Камогава болон бусад нь надаас хэдхэн мөчийн өмнө адилхан зүйл асуусан тул би огтхон ч цочирдсонгүй. Гэхдээ тэд бас “Хэрэв тийм бол өөрийгөө үхсэнд тооцоорой” гэж нүдэндээ цус хуралдуулан ноцтойгоор нэмж хэлсэн байсан юм.
-Тэнэгтэхээ больж үз. Мэдээж үгүй гээд би инээд алдсан ч Усамигийн чухал царай хувирсангүй.
-Г-гэхдээ чи түүнтэй онцгой сайн харилцаатай байгаа ганц эрэгтэй шүү дээ
-Түрүүн хэлсэнчлэн бид хамтран ажиллах шаардлагатай байдаг болоод л тэр
-Гэхдээ л. Сүүлийн үед Ёоко-сан дандаа чамайг дурсаад байдаг болсон
-Ялгаагүй
-Тэгвэл... тэгвэл яагаад Ёоко-сан хичээлийн дундуур чам руу байн байн хараад байдаг юм?
-Чи буруу хүнээсээ асуугаад байна. Тэрнээс асуу
Энэ харин шинэ зүйл байлаа.
-Чи юу ч гэсэн бай та хоёр сэжигтэй байна. Би мэдэж байна.
-Тэгээд?
-Аа... тэгээд юу гэж? гэж Усами мэгдэв.
-Надаар юу гэж хэлүүлэх гэсэн юм? гэхэд тэр над руу асуух мэт харахад нь:
-Бид үерхэж байгаа гэвэл сэтгэл чинь ханах юм уу? гэж би асуув.
-Үгүй. Болохгүй гэж Усами хашхираад дараагийн мөчид “би юу хэлчихэв ээ” гэсэн байртай болов.
-Аа, энэ миний оролцох хэрэг биш л дээ. Та хоёрын л асуудал. Гэхдээ, нөгөө, юу, миний бодлоор, Ёоко-сан чинь, юу, бүгдийн шүтэн биширдэг хүн, тийм биз дээ? Тэгэхээр... гэж хэн нэгэн түүнд саад хийхгүй л бол түүний яриа хэзээ ч дуусахгүй юм шиг харагдсан тул би:
-Усами гэж дуудаад бетон хашлаган дээр алгадан хажуудаа суухыг дохиход тэр ичингүйрэн үсээ оролдонгоо дуулгавартайгаар доош суув.
-Үнэхээр Цүкимори бид хоёрын хооронд юу ч байхгүй гэж би түүний нүд рүү харж батлав.
-Ойлгомжтой, юу ч байхгүй байх нь гээд Усами чихрээр шагнуулсан хүүхэд шиг нүүр дүүрэн гэрэлтэв. Усамиг ойлгоход тун амархан юм. Тийм ч учраас Мирай-сангийн зөн совингийн тусламжгүйгээр түүний надад талтай болохыг нь би олж мэдсэн биз.
-Сайн байна. Чамд ойлгуулж чадсан юм шиг байна гээд би яриа дуусгавар болсонд тооцон босох гэтэл Усами бүснээс минь зуураад:
-Дахиад ганцхан юм асууж болох уу? гэв.
Би түүний надаас зуурахыг нь тоолгүй босъё гэж бодсон ч хөдөлж чадсангүй тул буун өгч, дахин доош суугаад:
-Тэг л дээ гэлээ.
-За, нөгөө, Нономияа... чи одоо хүнтэй үерхээгүй байгаа тийм үү?
-Тийм ээ гэж би хариулахад Усами харцаа доошлуулан:
-Тэгвэл, таалагддаг хүн байгаа юу? гэж газар ширтсэн хэвээр асуув. Тэр байдгаараа сандарч, уруулаа чанга жимийжээ. Түүний асуултанд ер бусын зүйл байсангүй. Ямар ч байсан миний сандарч мэгдээд байх асуулт биш. Гэвч толгойд нэгэн хүний нэр харван орж ирсэн тул би хариулахаа мартчихсан байв.
-Яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бэ? гэсэн Усамигийн сандарсан хоолойг сонсоод би үг хэлэх тэнхээтэй болов.
-Наадах чинь гурав дахь асуулт болчихлоо
-Аааааа. Чи булзааруулж байна. Тэгэхээр тийм хүн байгаа юм байна. Чи хүнд сайн юм байна гэж Усами дугуй нүдээ бүлтийлгэн, цочирдсондоо арагш гэдийхэд нь надад түүнийг түлхчихмээр санагдав.
-Хэн юм? Хэн юм бэ?Аан, Ёоко-сан байх нь. Тийм биз? Ёоко-сан мөн биз?
-Дахиад л эхэлсэн газраа ирчихлээ. Саяын болж өнгөрсөн хэдэн минут хааччихав? Миний цаг хугацаа, хүч хөдөлмөрийг буцаагаад өгөөдөх
-Гэхдээ өөр хэн байна гэж?
-Тэгвэл чи яагаад ийм итгэлтэй байгаагаа хэл л дээ
-Эмэгтэй хүний зөн совин
Түүний шуурхай хариултыг сонсоод би бяцхан сармагчин юугаа дэмийрээд байна аа гэж гайхсан ч, тэр эмэгтэй хүн гэдэг нь гарцаагүй тул эрэгтэй хүн бүрийн хувьд оньсого болсон “эмэгтэй хүний зөн совин” гэдэг зэвсгийн өмнө хүчин мөхөсдөв. Тэгээд ч миний толгойд орж ирсэн нэр үнэхээр Ёоко Цүкимори байсан тул үгүйсгэж чадсангүй.
-Би түүнтэй удаан хамт байгаа болохоор Ёоко-сан чамайг өөрөөр хардаг гэдгийг мэдэж байна гээд Усами бага багаар сандрахаа зогсож:
-Чи үгүйсгэсэн ч тэр гарцаагүй чамд өөр ханддаг гэж над руу цоо ширтэх зуураа хэлэв.
-Бас би чамайг ч бас ойлгодог, Нономияа. Би үргэлж чамайг харж байдаг юм чинь
Энэ бол шийдсэн хүний харц байлаа.
-Чи өөрөө мэддэггүй ч байж магад. Гэхдээ чи ч бас түүнийг онцгойлон авч үздэг. Би ойлгомжтой хэлж чадахгүй байгаа ч та хоёр нэг нэгнийхээ хувьд яг л онцгой хүмүүс нь юм шиг байдаг. Ийм болоод удаж байгаа ч чи анзаараагүй. Тэгэхээр жаахан л боломж гарвал... чи мэднэ дээ. Тийм болохоор би яарах хэрэгтэй гэж бодсон. Гэхдээ дараа нь энэ бол амиа бодсон хэрэг гэдгийг нь ойлгосон л доо. Гэвч үргэлж сайн охин байж дараа нь харамсаж байхаар нэг удаа ч болов муу охин байж үзье гээд... өөрийнхөөрөө, шулуухан, тэгээд, нөгөө гэснээ Усами “-Жаахан хүлээгээрэй” гэж яаран хэлээд хэд хэд гүнзгий амьсгалаад, дээш үсрэв.
-Би, Чизүрү Усами, чамд... хайртай
Түүний хайраа илчлэх байдал нь Усамид дэндүү гэхэд дэндүү тохирчээ. Түүнээс ийм зүйл хүлээн авсан энэ ертөнцийн ямар ч хүн жаргалтай байх нь лавтай. Усами надад урьд өмнөхөөсөө илүү таалагдаж байв.
-Баярлалаа гэж би өөрийн мэдэлгүй дуугарав.
-Айн, аа нөгөө, зүгээр дээ гээд Усами миний хариултанд будилсан янзтай харагдав. Надаас дэндүү өөр хэдий ч энэ охин надад таалагддаг байсан тул би үнэн сэтгэлээсээ баяртай байлаа.
Салхи эзэгтэй сургуулийн нүсэр барилгад дийлдэн хурц ирээ мохоосон мэт бидний хажуугаар эелдэгээр сэвэлзэн өнгөрөхөд, спорт талбайн шуугиан ердөө зэрэглээ байсан мэт амар амгалан санагдав. Гэнэт Усами бүх биеэ тэнийлгэн муур шиг суниан “-няаааааааа” гэж дээшээ хашхираад:
-Аааах, хүлээснээсээ ангижирах шиг л боллоо. Чамд хэлсэндээ баяртай байна гээд царай нь туяаран гэрэлтэв.
-Баяраа тэмдэглэж байхад чинь саад болсонд уучлаарай. Гэхдээ би одоо яах вэ?
-Айн?
-Би чамд хариултаа өгөөгүй байгаа шүү дээ гэж тэрний хүссэн хариулт биш байсан ч хариулт өгөх нь зүйн хэрэг гэж бодсондоо асуув. Гэтэл Усами түсхийтэл инээд алдлаа. Уг нь би өөрийнхөө хэмжээнд түүнд санаа тавихыг оролдсон ч дадаагүй зүйлээ хийнэ гэдэг сайн үр дүн авчирдаггүй бололтой.
-Хүчлэх хэрэггүй дээ. Би тэртээ тэргүй хариулт хүлээгээгүй. Энэ чинь чи шүү дээ Нономияа гэж Усами шивнэв. Тэр газар ширтэж байсан тул сэтгэлийнх нь хөдөлгөөнийг хэлэх аргагүй байв.
-Наадах чинь юу гэсэн үг болохыг мэдэхгүй ч одоогийн байдлаар би гэнэтийн цохилтонд ороод байна гэж би хэлэв.
-Анх энэ сургуульд орсон цагаас эхлэн чи миний анхаарлыг татсан болохоор би чамайг тийм амар хүн биш гэдгийг аль эртнээс мэднэ. Би нааштай хариулт хүлээгээгүй
Миний бардам зан түүний зөв гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул
-Тэгж харагддаг гэсэн чинь сэтгэл үймэрчихлээ гээд би өөрийн мэдэлгүй мөрөө хавчив. Үүнийг л ичгэвтэр байдал гэдэг байх даа.
-Гэхдээ мэдэх үү? гэж Усами хөлөө савчингаа хулчгардуухан хэлээд
-Гэсэн ч би чамд дурлачихсан болохоор хамаг чадлаараа хичээхээс өөр сонголт байгаагүй гээд түүний чих час улайв.
-Чиний сонирхол ч хачин юм аа
-Хэний буруу билээ дээ гэж ув улаан Усами эсэргүүцэв. Түүний эмзэг уяхан, энгийн чанар нь сул талд тооцогдож болох ч эдгээр нь түүний илэн далангүй, хичээнгүй, хайр татам байдлыг нь улам тодотгох аж. Усами надад “дурласан охид юу ч хийхээс буцдаггүй” гэж нэг хүн хэлж байсныг өөрийн эрхгүй санагдуулав. Тэр хуруугаараа над руу заан:
-Гэхдээ нэг л өдөр чи надад хайртай гэж хэлэх болно. ГАРЦААГҮЙ гэв. Усамигийн хулчгар зан хаашаа ч юм алга болоод эрч хүч нь эргэн иржээ. Гэсэн ч би түүний бяцхан хуруу үл мэдэг салгалж байхыг олж харлаа. Усами гэдэг тэр эгдүүтэй, хайр татам охин миний хурууныхаа үзүүрээр хийдэг зүйлсийг хийх гэж хамаг хүчээ шавхдаг ч, заримдаа миний зүүдэндээ ч чадахааргүй зүйлсийг хялбархан хийж чаддаг байлаа. Яг л сэтгэлээ илчилсэн шигээ. Түүнд хэзээ ч надад бий болохгүй тийм чанарууд байдаг тул би Усамиг хүндэлдэг байв. Яг энэ хоромд тэр надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн тул би түүнийг гартаа чангаар тэврэхийг хүссэн ч өөрөөр хийлээ.
-Сонирхолтой л юм. Хичээгээрэй дээ гээд би огтхон ч сэтгэл хөдлөөгүй юм шиг царайлав.
-Анхааруулж хэлэхэд би чам шиг охинд тийм ч амар дурлачихна гэж битгий бодоорой
-Чи сая юу гэсэн бэ? За яахав, наад үгээ битгий мартаарай даа
-За за ойлголоо
-Чөтгөр гэж. Би чамд жинхэнэ эмэгтэй хүн ямар байдгийг харуулах болно доо
Ууртай Усами хамгийн хөөрхөн нь. Би чинь “амар биш” хачин амьтан болохоор ингэж бодох нь аргагүй шүү дээ. Тэр миний хайртай хүн байсан бол би хичнээн жаргалтай хүн болох талаар дахин нэг удаа бодогдох мөчид тоолгүй орхиж чадахгүй нэгэн хүн миний толгойд эргэлдэж байгааг би мэдэрлээ.

Маргааш нь өглөөнөөс авахуулан тасралтгүй бороо орж эхэллээ. Түүнийг гэх миний сэтгэл тун ч тодорхойгүй, гуйвж дайвсан байдалтай байв. Хайр гэхэд цэвэр ариун биш атал шохоорхол гэхэд дэндүү хүчтэй. Амьдралдаа анх удаа сэтгэл зүрхэндээ дийлдэж байгаа минь энэ. Гэсэн ч хараат бус амьдралынхаа хариуд заавал ийм үнэ төлөх ёстой юм бол би энэ бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, нүүр тулгарахад бэлэн байв.
Аллагын жор л миний сэтгэлийг хязгаарлан тогтоож байгаа нь эргэлзээгүй. Би нууцлаг охидыг эсэргүүцдэг хүн биш байсан ч гэм зэмгүйн хязгаараас хэтэрсэн нууцтай тулах нь надад хүртэл амаргүй даваа юм. Гэтэл аллага бол яахын аргагүй ийм нууцын нэг шүү дээ.
Хүн алсан байж магадгүй нэгнийг хүлээн авахад хэцүү байлаа. Мэдээж хүн ёсны хэм хэмжээ нөлөөлсөн ч, дараагийн бай нь болчиж мэдэх тул төрөлх совин минь түүнийг хүчтэй эсэргүүцэж байв.
Юу ч болсон гэнэтийн цохилт хийх нэг шийдэл бий. Тун амархан. Хүн алсан эсэхийг нь шууд асуугаад л болоо. Хэрэв тэр үгүй гэж хариулбал хэтрүүлсэн төсөөллөө дооглон таягдаад, үрчийж үнгэгдсэн аллагын жорыг хогийн сав руу чулуудаж, аймшигт Ёоко Цүкиморигоос болж одоогийн амьдрал минь байснаасаа ч дор болчихоод байгаа тул хуучин амьдралаа дуртайяа үргэлжлүүлэх болно.
Ийм шалтгааны төлөө зангилааг тайлах хангалтай биш гэж үү? Илүү ихийг хүсэх нь шуналтсан хэрэг болно. Бүүр том асуудал үүсэх ч юм бил үү.
Хэрэв “Тийм ээ, би хүн алсан “ гэж хариулбал яах вэ? Аллагын жорын агуулга аавынх нь үхлийн шалтгаантай яв цав нийлж байгаа. Хэн ч байсан, бүр над шиг уран сэтгэмжийн өндөр авьяасгүй ч хүн байсан энэ баримтанд тулгуурлан зөвхөн аавыг нь алах зорилгоор жор бичигджээ гэсэн дүгнэлтэнд хүрэх нь ойлгомжтой. Ийм учраас аллагын жорыг бичсэн хүнийг алуурчин гэж тооцох нь зүйн хэрэг.
Би харцаа мөр лүүгээ доошлуулан хажуу тийш харвал гоёмсгоор мушгирсан туг хар үс үзэгдэв. Тэр гялгар хар үсэн дээр бороон дусал буугаад, могой адил гулсан төгсгөлд нь хүрээд, агаарт харайн замхран алга болов. Миний хувь тавилан ус дуслах сүүлчийн тэр мөчөөс хамаарч байсан аятай сэтгэл минь хоосрох шиг болов.
Энэ үед тэр миний харцыг анзаарсан бололтой “мм?” гэж асуугаад том эгчийн инээмсэглэлээ тодруулан миний зүг толгойгоо үл мэдэг хазайлгав.
-Би ойртлоо шүү. Yгүй бол норох гээд байна гэмэгцээ яг л бид хэзээний хосууд аятай баяртайгаар над руу ойртон наалдсаны дүнд мэдээжийн хэрэг түүний атга дүүрэн хөх миний тохой хавьцаа зөөлөн шүргэх нь мэдрэгдлээ. Намайг урхидах нь энэ хорон санаатны ганц зугаа нь юм байх даа. Гэвч яалтай ч билээ. Бороо асгарч байхад шүхэртэй хүн нь би байсан тул өөр сонголт байсангүй. Ингээд л бид ийм ойрхон явж байгаа хэрэг. Гэсэн ч би түүн шиг нямбай хүн шүхрээ мартсан гэж итгэхгүй байсан тул цүнхэндээ эвхдэг шүхрээ нуучихсан байх гэж сэжиглэж байлаа.
Мэдээж дээрх тодорхойлолтуудад тохирсон миний таньдаг ганц л хүн бий. Тэр бол Ёоко Цүкимори.
Бид ажлаа тараад галт тэрэгний буудал руу явж байлаа. Түүнийг араас нь хүн дагаад байна гэж хэлсэн өдрөөс хойш ажил тараад буудал хүргэж өгөх нь миний үүрэг болсон юм. Тэр шөнийн дараа Цүкимори:
-Чамаар гэртээ хүргүүлэхэд бат хамгаалалтанд байгаа юм шиг л санагдсан шүү. Төвөгтэй биш бол үүнээс хойш надад хань болж байгаач гэв. Мэдээж би тэр даруйхан татгалзлаа.
-Yгүй шүү. Яасан ч үгүй
Гэвч харамсалтай нь бид тэр үед ажилчдын өрөөнд байж таарсан тул Мирай-сангаар толгойлуулсан ажилчид миний эсрэг нэгдэн, надаас түүнийг хүргэж өгч байхыг шаардав.
-Гуйя, тэгвэл ядаж буудал хүртэл гэж тохиръё л доо гэж би гуйв. Энэ үнэхээр таамаглах аргагүй гэнэтийн явдал байсан юм. Гэсэн ч амьдралд заримдаа санаанд оромгүй эргэлт тохиодог шүү дээ. Буудал хүртэл алхах нь түүнтэй тусдаа ярилцах сайхан завшаан болж байв. Би улаан гэрэл асахыг хүлээж байгаад
-Өчигдөр мэдээ үзэж байгаад гэнэт гайхлаа л даа гэж яриа эхлүүлэв.
-Хүмүүс яагаад нэг нэгнээ алдаг юм бол?
Үнэндээ би ямар ч мэдээ үзээгүй боловч өнөөгийн нийгмийг авч үзвэл багаар бодоход нэг аллага нэвтрүүлсэн л байж таараа.
-Хөөх, өнөөдөр чи их философилог байна шүү. Надад чиний гүн бясалгасан төрх таалагдаж байна гэж Цүкимори бороо түүний үсийг норгоод зогсохгүй хоолойг нь хүртэл норгосон юм шиг гайхалтай чийглэг хоолойгоор хэлэв.
-Борооноос болоо юу? Бороотой үед хүмүүс нэг тийм мэдрэмтгий болчихдог тийм үү? Сонирхож байгаагүй номоо хүртэл уншмаар санагдаад л
-Хэрэв би үнэхээр ондоо байгаа бол борооноос л болсон байх нь гэж би хариулав.
Түүний үг надад би энэ өдрийг санамсаргүйгээр биш, үнэхээр цаг агаараас болоод сонгосон юм биш байгаа гэсэн эргэлзээ төрүүллээ.
-Тэр ч яахав. Тэгээд надтай бодлоо хуваалцахгүй юм уу?
Шаагих бороо шүхрэн дээр минь дуслан буух нь нойтон зам дээрх чимээтэй холилдон дуулдаж, судсаар минь цус гүйж байгаа нь мэдрэгдэх шиг болов.
-Юу л даа гээд Цүкимори хацартаа наалдсан үсийг хойшлуулахад сарнай цэцгийн үнэр анхилав.
-Тэгмээр санагдсан болоод л тэгдэг байх
Түүний хоолой өөрчлөгдсөнгүй.
-Тэгмээр санагдсан болохоор гэнэ ээ? Тэгээд л болоо юу? Хүн алахад энэ шалтгаан хангалттай гэж бодож байна уу? гэж би түүний хайнга хариултанд дургүйцэн асуув.
-Тийм биш ээ
-Юу гэх гэсэн юм? Сайтар тайлбарлахгүй бол бидэн шиг жирийн хүмүүс та нар шиг гоц ухаантны хэлэх гэснийг ойлгосонгүй гэж айж байна.
-Уурлах хэрэггүй дээ. Би тоглоогүй байна. Үнэхээр тэгж л бодож байна гэж Цүкимори миний түүн рүү ширтэх харцыг анзааран хэлээд мөрөө хөнгөхөн хавчисхийлгэв.
-Юу гээч. Ихэнх аллагын шалтгаан заавал аллаганд найдахгүйгээр шийдчих боломжтой асуудлуудаас болсон байдаг. Жишээ нь өш хонзон, хардалт. Мэдээж үүнд хамаарахгүй тохиолдол ч бас бий л дээ. Аргагүй хамгаалалт ч юм уу.
Ногоон гэрэл асч, бидний улаан шүхрээс бусад нь бүгд урагшлан хөдлөв.
-Yзэн ядалт, өш хонзонгоо тайлахад үхлээс үр дүнтэй олон арга бий гэж бодож байна уу?
Би тийм арга мэдэхгүй ч Цүкимори мэдэж байгаа гэдэгт огтхон ч эргэлзсэнгүй.
-Алуурчин болгон үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг үүрэх ёстой болдог. Хуулийн дагуу ч юм уу, олон нийтийн зүгээс ч юм уу. Хүн юу хийнэ яг түүнийгээ эргээд хүртдэг. Аллага ч энэ зарчмаас гажихгүй учраас ухаангүй, болгоомжгүй сонголт гэж би хэлнэ. Уур хилэн, хүсэл шунал гээд л янз янзаар нэрлэж болох ч товчхондоо тэгмээр санагдсан үгүйгээс л энэ бүхэн хамаарна гээд Цүкимори нэмж
-Ухаангүй үйлдэл болгон тухайн үеийн сэтгэл санааны байдлаас л хамаардаг гэж би боддог гэлээ.
-Чиний хэлсэн шиг аллага үнэхээр утгагүй үйлдэл байж болох л юм
Би түүнтэй санал нэг байлаа. Бүр сэтгэл хөдлөв. Yүнээс болоод тэр юм уу энэ тааламжтай мөч надад жаахан хачин санагдаж байлаа. Өнгөц харахад түүний саяын ухаалаг илтгэл яахын аргагүй үлгэр жишээ сурагчийн хэлэх үг мөн. Гэвч цааш нь бодоод үзвэл тэр үнэндээ зорилгоо биелүүлэх аргын талаар л ярилаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр аливаа асуудлыг шийдэхэд аллага үр дүнтэй эсэх талаар л ярьсан. Энэ чинь аллагыг эсэргүүцдэг гэсэн үг биш биз дээ?
-Гэхдээ чиний хэлснээр зарим нэг тохиолдлыг тооцохгүй гэсэн байх аа?
Миний ташуулдсан өнцгөөс түүний зөвхөн уруул хэсэг нь л хальт үзэгдэж байсан тул түүний
-Жишээ нь? гэж асуухдаа инээмсэглэж байх нь бүдэг бадаг харагдав. Бид жижигхэн дугуй шүхрэн доор асган цутгах бороо болон харанхуй шөнө бүхий аварга том ханаар хүрээлүүлэн зогсож байлаа. Хот янз бүрийн чимээ, янз бүрийн өнгө, янз бүрийн хүмүүсээр дүүрэн байсан ч яагаад ч юм надад тэр бүгдээс тусгаарлагдчихсан, шөнө дунд шилэн бүхээгэн дотор хоёулхнаа зогсож байгаа мэт санагдаж байв.
-Жишээ нь хэнд ч мэдэгдэлгүйгээр хүн алах боломж
Энэ хачин үзэгдлийн шалтгаан надад байв. Би дэлхий ертөнцийг тэр чигт нь гадна талд нь цоожилчихсон тул энэ мөчид Ёоко Цүкимори миний ертөнцийг дүүргэж байв.
-Жаахан тодорхой асууж болох уу? Чиний далд утгатай бодлыг над шиг нээлттэй хүн ойлгоход хүндрэлтэй байна гэж айж байна гэж Цүкимори намайг дуурайн даажигнаад мөрөө хавчив.
-Би төгс аллагын тухай ярьж байна. Гэмт хэрэг биш санамсаргүй тохиолдол мэт харагддаг сайтар тооцоолсон аллагыг учир мэдэх хүмүүс ингэж нэрлэдэг юм гэж би тайлбарлахад Цүкимори ихэд анхааралтайгаар хариулав.
-Тийм ээ, санагдсан төдийд үйлдэх боломжгүй болохоор төгс аллага санамсаргүй аллага хоёрыг зааглах хэрэгтэй юм байна. Төгс төгөлдөр лүү тэмүүлж байгаа бол тооцоотой, тайван байх хэрэгтэй шүү дээ.
Ярилцлага бүхэлдээ зөвхөн аллагын арга зам болон үр дүнд төвлөрсөн бөгөөд, хүмүүжил, ёс суртахууны талаар бидний хэн нь ч дурссангүй.
-Гэхдээ манай улсын цагдаа нар дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг шүү дээ. Өнгөрсөнтэй харьцуулахад шинжлэх ухааны гэмт хэргийн илрүүлэлт хамаагүй өссөн. Тэгэхээр төгс аллага хийх боломжтой гэж үү? гээд Цүкимори энэ бүхэн чинь хоосон зүүд гэсэн аятай инээмсэглэхэд би түрүүнд мэдэрсэн хачин мэдрэмжийнхээ шалтгааныг олох шиг болов. Нэгэн шүхэр хуваалцан гадаа зогсож буй хоёр өсвөр настаны хувьд энэ дэндүү романтик бус яриа байлаа. Гэсэн ч энэ яриа намайг яг л соронз мэт өөртөө татаж байгаагийн учир нь би угаасаа ийм хүн болохоор тэр.
Хэн нэгний үхэх сэхэх нь надад огт хамаагүй. Хамгийн ихдээ л яаж үхсэн талаар нь сонирхоно, тэгээд л тэр. Би өөрийнхөө ийм ёсгүй хүн гэдгийг тэртээ тэргүй мэддэг ч харин тэр? Алдарт өөгүй Ёоко Цүкимори ийм ёс суртахуунгүй яриаг үнэхээр хүлцэж байна гэж үү? Энэ яриа түүнд хичнээн таалагдахгүй байсан ч түүн шиг хатуужилтай, мөнхийн инээмсэглэлтэй нэгэн гаднаа түүнийгээ үзүүлж, эвгүйцсэн төрхөө харуулахгүй нь ойлгомжтой боловч миний нүдэнд тэгсэн юм шиг харагдахгүй байлаа. Яагаад гэж үү? Яагаад гэвэл надад Цүкимори энэ ёс суртахуунгүй сэдвийг яг л над шиг таашааж байх шиг санагдаж байв.
-За яахав, тэгвэл таамаглалын шинжтэй асуулт асууя гээд би дүрэмт хувцасныхаа зүүн халаасыг болгоомжтой тэмтрэв. Тэнд 4 нугалсан цаасны тасархай байгаа билээ.
-Хэрэв төгс аллага хийж болохуйц төлөвлөгөө байвал яах вэ?
Би аллагын жорыг үргэлж биедээ авч явдаг байлаа. Тэр хонх шиг жингэнэн инээгээд:
-Сайхан асуулт байна. Төгс аллага үйлдэх боломжтой гэж бодвол аллага бол зорилгодоо хүрэх хэрэгсэл гэж тооцож болох л юм. Гэхдээ миний хувьд... гээд надад таалагддаг сахилгагүй сар шиг инээмсэглэлээ цацруулаад
-...дараа нотолгоо болж үлдэх бичигэн төлөвлөгөөнд найдахгүй. Төгс аллагыг амжилттай болгож болохуйц төлөвлөгөө маань өөрөө төлөвлөгөө бүтэлгүйтэхийн шалтгаан болвол тэнэг хэрэг. Төлөвлөгөө бүхэлдээ алуурчны толгойд л байх ёстой гээд хэсэг бодлогошироод:
-Энгийнээр бодоод үзвэл төлөвлөгдсөн аллага уу эсвэл тохиолдол уу гэдэг нь чухал биш. Санаатай үйлдлийг чинь хүн мэдээгүй л бол төгс аллага гэсэн үг. Тийм биз дээ?
Миний хэрээс хэтэрсэн зүйл нүдний минь өмнө дэлгэгдэж, би өөрийгөө сэрүүн зүүдэлж байна уу даа гэж эргэлзэв.
-Аллага төгс үү үгүй юу гэдгийг бүхэлдээ эцсийн үр дүн л тодорхойлно. Хичнээн өө сэвгүй төгс төлөвлөгөө байсан ч цаасанд буулгамагц төгсгөл болно гэсэн үг. өөрөөр хэлбэл төлөвлөгөө хичнээн "бяцхан" байх нь хамаагүй, хэн ч юу ч тэмдэглээгүй цагт төгс аллага төгс аллага болж чадна.
Гэнэт миний бие салганахыг мэдрэв.
-Гэвч хүн л хийж байгаа бол алдаа гарахгүй байна гэж байхгүй гэж бодогдохгүй байна уу? Хүн гэдэг чинь төгс биш шүү дээ. Эцсийн эцэст алдааг хүн л гаргадаг. Тэгэхээр алуурчнаас л бүх зүйл шалтгаална.
Даарснаас биш, цаг агаар муу байгаагаас биш, түүнээс айсандаа биш.
-Товчхондоо төгс аллагын хамгийн чухал нөхцөл бол төгс төлөвлөгөө ч биш, төгс гүйцэтгэгч ч биш, харин төгс хүн
Би сэтгэл хөөрч, догдолсондоо чичирч байв. Цүкимори инээд алдаад:
-Инээд хүрмээр байгаа биз? Эцсийн эцэст энэ бол гүйцэлдэх боломжгүй онол төдий зүйл шүү дээ. Төгс хүн гэж хаана ч байхгүйгээс хойш. Яахав, мөрдөгчид ч гэсэн хүн юм болохоор тэдний зүгээс ч бас алдаа гарч болно л доо. Гэлээ ч гэсэн ч би санамсаргүйгээр гайхамшигтай амжилт тохиолддоггүй л юм бол төгс аллага хийх ямар ч боломжгүй гэж бодож байна.
ТэгэхээрбиаавыгааалсанбайжтаарахгүйтиймбиздээНономияа-күн?
Миний хоёрдмол чанар надаар наадаж байж болох ч түүнийг цаагуураа ингэж хэллээ гэж бодохгүй өнгөрч чадсангүй. Би толгойгоо сэгсэрч
-Эргэлзээтэй л юм гээд би түүн рүү эргэж том бор нүдийг нь ширтлээ.
-Яасан? гэж тэр асуугаад миний тусгалыг нүдэндээ ойлгуулан, сар шиг цацартал инээмсэглэв.
-Худлаа ярьж байна. Чи төгс хүн гэж хаана ч байхгүй гэсэн. Гэхдээ би нэгийг мэднэ гэхэд Цүкимори хэн гэж асуусангүй товчхон толгойгоо дохиод
-Ойлгомжтой гэв. Тэр намайг чадчихлаа. Намайг инээдтэй байдалд оруулчихлаа.
Энэ бүхэн бүгд Ёоко Цүкиморигийн буруу. Би ердийнхөөсөө илүү ярьж, сэтгэл хөдлөн, зүрх дэлсэж байна. Саяны түгшүүртэй яриа яагаад ийм зугаатай байв аа? Магадгүй би бусармаг ярианд дуртайгаас болсон байж болох ч ярилцагч минь Цүкимори биш байсан бол яах вэ? Ийм таатай байх байсан болов уу? Нэг талаар тэр надад зовлонтой санагддаг байсан ч нөгөө талаас би сэтгэлийнхээ мухарт түүнтэй байхыг хүсч байх шиг байлаа. Тэгэхээр юун тухай ярилцах нь тийм чухал гэж үү? Аллагын жороос болж урьдны амьдралд минь байгаагүй тэр догдлолыг хайж л би түүнтэй байдаггүй гэж үү? Энэ л шалтгаанаар өөрөө ч мэдэлгүй гол асуудлыг сөхөхгүй хойшлуулан хутганы ирэн дээгүүр алхсаар байсан биш үү? Аллагын жорын талаар түүнтэй нүүр тулбал хэргийн учир тайлагдаад, уйтгартай амьдрал руугаа буцчих вий гэж айгаагүй гэж үү? Надад ямар ч шударга ёсны зорилго байгаагүй. Сонирхол, сониуч зан бас түүний талаар илүү ихийг олж мэдэх гэсэн шунал л байсан. Эцсийн эцэст би ердөө л гайхамшигт Ёоко Цүкиморитой холбоотой байхыг хүссэн байж болох юм. Гэхдээ л би түүнийг аавыгаа алахын тулд аллагын жорыг ашигласан үгүйг баттай мэдэхийг хүсч байлаа. Би өөрөө өөртэйгөө зөрчилдөж байв. Тийм ээ, би одоо түүний зүг дараагийн алхмаа хийх гэж байна. Би түүний хэний ч мэдэхгүй төрхийг нь харахыг тэсгэлгүй их хүсч байна.
Замын ногоон гэрэл дахин анивчиж, арав дахь улаан гэрэл биднийг хүлээж байв. Бороо зогсох шинжгүй, газарт нэгэн хэмнэлээр буусаар. Хэсэг бусаг хүмүүс буудлын зүг явсан хэвээр боловч гадаа хүйтэрсэн тул хамаагүй цөөрчээ.
Би түүнд хөөрсөн сэтгэлээ мэдэгдэхгүйн тулд чимээгүй амьсгалан, товчныхоо хооронд гараа аажуухан гулсуулан дотор халаас руугаа чиглүүлэв. Би шийдсэн байлаа. Түүнээс аллагын жорын талаар шуудхан асуух гэж байв. Гэтэл гэнэт Цүкимори намайг урдаас минь тэврэн авахад миний гар халаасанд байсан ч хөдөлгөх аргагүй гацав.
-Би даараад байна гэж Цүкимори намайг гайхан дуу алдахаас өмнө бувтнаад дээш харан нүдээ мэлтэлзүүлэв. Түүний үс нойтон байлаа. Бүхий л биеэрээ надад дур татам наалдахад үнсэхийг гуйх шиг уруул нь миний эрүүтэй зэрэгцэв. Дүрэмт хувцасных нь цаанаас мэдрэгдэх түүний зөөлөн бие миний санаж байгаагаас өөрчлөгдсөнгүй боловч тэр үнэхээр даарчээ. Түүнийг бороонд норсон чигээр нь ийм удаан саатуулан яриандаа оролцуулсан нь миний буруу ч, энэ шалтгаанаар бүхэл хотын нүдэн дээр би түүнийг тэвэрч авахаар ухаанаа алдсан, эсвэл хайр дурлалын явдалд гарамгай нэгэн биш болохоор түүний тэврэлтээс сулрах санаатай гараа мөрөн дээр нь тавихад тэр толгой сэгсрэн
-Үгүй гэж зөрүүдлэн хэлээд намайг улам чанга тэврэв. Тэр хүүхэд шиг загнаж байсан ч, харин бие нь надад нэг төвөгтэй мэдрэмж төрүүлэхүйц хангалттай насанд хүрсэн байлаа. Гэтэл Цүкиморигийн над руу шахан наалдсан цээжинд нэг зүйл чичирхийлэх нь мэдрэгдэв.
-Ийм сайхан байхад ямар харамсалтай хэрэг вэ гээд Цүкиморигийн царайд харамссан төрх тодорч, энгэрийнхээ халааснаас гар утсаа гаргаж ирэв. Түүнийг тэвэрсэн байхад утасны чичиргээ нь миний гижгийг хүргэсэн шүү. Би халааснаасаа гараа авч, өмднийхөө халаасанд хийв. Тэр дуудлаганаас болоод миний догдолсон сэтгэл үгүй болж.
-Байна уу, Ёоко байна гээд утсаа авмагцаа түүний төрх чухал болж хувирав.
-Ээж үү? Үгүй ээ. Би юу ч сонсоогүй. Өглөө хичээлдээ явахад гэрт үлдсэн гээд Цүкимори ярилцах тусам улам барайж эхлэв. Залгасан хүний юу гэж байгааг би мэдээгүй боловч сайн мэдээ биш гэдэг нь тодорхой боллоо.
-За, ойлголоо. Очъё, тийм ээ. Ямар нэг зүйл олвол тан руу тэр даруйхан залгая гээд Цүкимори утсаа тасалж, ядрангуй санаа алдав.
-Юу болоо вэ? гэж би асуухад тэр над руу хэдэн секунд усан нүдээр эргэлзэнгүй ширтсэнээ
-Ээж хоолны дамжаанд багшилдаг юм. Гэтэл урьдчилж хэл дуулгалгүйгээр ажилдаа очоогүй гэнэ гэж эцэст нь хариулаад
-Тэр хэзээ ч тэгэхгүй. Тийм болохоор ажилчдынх нь нэг санаа зовоод над руу залгаж гэв.
-Өвдсөн юм болов уу гэж би тун ч тааруухан тайвшруулах үг хэлэв.
-Харин л дээ. Гэр лүү хэд хэд залгасан ч авахгүй байна гэнэ. Ээж рүү ч бас залгасан гэнэ. Гэхдээ холбогдохгүй болохоор нь над руу ямар нэг зүйл мэдэж байж магадгүй гээд залгаж гээд Цүкимори яриагаа таслан, урт хөмсгөө атируулан бодлогоширов. Яагаад ч юм намайг ямар нэг төвөгтэй зүйл хүлээж байгаа мэт санагдаж, би санаа алдлаа.
-Гэр лүү чинь явъя гээд би түүний даарсан гарыг шүүрч, хойноосоо дагуулан буудал руу алхав.
-Айн? гэх түүний будилсан хоолой сонсогдов.
-Чамд асуудал тулгарсан юм шиг байна. Тэгэхээр би чамайг дахин саатуулахаа больё. Гэртээ харь гээд араас нь бушуухан шиг
-Ингэж хэлэх нь миний зүгээс зөв болох байх л даа. Гэхдээ ийм царайтай ганцааранг чинь явуулж чадахгүй нь. Тэгээд ч чамайг ингээд орхисныг сонсвол Мирай-сан яах талаар бодохыг ч хүсэхгүй байна гэсэн миний нэмэлт тодруулгыг сонсоод Цүкимори:
-Чиний ийм хоёрдмол зан чинь хайр татам юм гэж сэтгэл дүүрэн хэлэв. Тэр намайг даажигнаж байна гэж би бодоод тохирох хариулт бодож байтал
-Баярлалаа гэж тэр шивнээд бээрсэн хуруунууд нь миний гарыг чанга атгахыг мэдэрсэн тул гомдоллох чадал үгүй болов.

Тэдний дүүрэг харанхуй, хүйтэн байх бөгөөд нэг ч амьд амьтны бараа харагдсангүй. Хэдийгээр Цүкимори миний хажууд байсан ч бороо бидний дээрээс тасралтгүй цутган ганцаардах сэтгэл төрүүлнэ. Ойр хавийн үнэтэй байшингуудаас геометрийн өвөрмөц шийдлээрээ ялгаран, биднийг хүлээх байшингийн зүг бид өндөр шатаар яаран өгсөв. Цүкимори гэр лүүгээ болон ээж рүүгээ тоо томшгүй удаа залгасан боловч ердөө л автомат хариулагч хариулж байлаа. Хүрэх газраа ирэн иртэл завгүй байсан тул би түүний хайхрамжгүй яриаг огт олж сонссонгүй. Хамгийн арчаагүй нь надад түүнийг тайвшруулах тохиромжтой үг толгойд ер орж ирэхгүй байлаа.
Би Цүкимориг даган гэрт ороход байшин тэр чигтээ үхчихсэн мэт нам гүм аж. Үүдний урт хонгил түнэр харанхуйд автжээ. Энэ айдас хүргэм байдлыг хараад надад яг л замаасаа төөрөөд чөтгөрийн үүрэнд ирчихсэн юм шиг санагдав. Би үүдэнд гутлаа тайлж байтал Цүкимори:
-Ханиад хүрчих вий дээ. Жаахан хүлээгээрэй. Би алчуур аваад ирье гээд харанхуй дундуур зүсэн орж, ханан дахь унтраалгууд дээр итгэлтэйгээр даран байшинг гэрэлтүүлэхэд би аажуухнаар алхлан үүдний өрөөг өнгөрч, зочдын өрөөнд ороод түүнийг хүлээв. Сүүлд энд ирснээс хойш өөрчлөгдсөн юмгүй тавилгуудыг ширтэхэд байшин чив чимээгүй байх тул миний чих тун ч мэдрэг болсон байв. Эргээд бодоход бид тэр шөнө хоёулхнаа байсан. Энэ удаад ч бас хоёулхнаа л байгаа болов уу. Учир нь байшинд хөл тавьсан эхний мөчид л энд өөр хэн ч байхгүй ээ гэж миний зөн совин надад хэлсэн билээ.
Яахав, ээж нь аль нэг өрөөнд ухаан алдчихсан байхыг үгүйсгэхгүй ч Цүкимори эргэж ирээд:
-Би алчуур авчихаад өрөөнүүдийг шалгасан боловч түүнийг олсонгүй. Энд байхгүй юм шиг байна гэж хэлсэн тул бид хоёулхнаа байгаа нь баттай болов.
-Ээж ямар нэг осолд орчихоогүй байгаасай л гэж найдаж байна
Би бодлогошрон байгаа Цүкимори руу инээмсэглэв.
-Тийм ч сүртэй зүйл биш ч юм бил үү. Өнөөдрийн энэ борооноос болоод ажилдаа явмааргүй санагдсан байж болно шүү дээ
-Ажлаа тасалсан гэх гээ юу?
-Яахав, гадаа сайхан байхад дугуйтай явж байхад ажил юм уу хичээлээ таслаад хаа нэг тийшээгээ явчихмаар санагдаж байсан л даа
Миний үг өөрт минь хүртэл шоолон инээмээр утгагүй сонсогдов.
Гэвч Цүкимори:
-Тэгж л найдахаас гээд сулхан инээмсэглэсэн тул өөрийгөө зүхэх шаардлага гарсангүй.
-Хаана юу хийж байгаа талаараа хаа нэгтээ захиа үлдээсэн ч юм бил үү.
-Чиний зөв. Би хайгаадахъя гээд Цүкимори баясгалантайгаар толгой дохихыг харвал тэр биеэ барьж, ердийнхөө хэвэнд орсон бололтой. Би Цүкимориг даруухнаар даган гал тогоо руу оров. Би түүний ээжийнхээ аюулгүй байдалд санаа зовсон сэтгэлийг нь далимдуулж байгаадаа хичнээн их санаа зовж байгаа шигээ төчнөөн ихээр байшинг нь чөлөөтэй нэгжиж болох энэ боломжийг алдах хүн биш билээ.
Гоёмсог зохион байгуулалттай, шар өнгийн суурьтай гал тогоо миний нүдний өмнө байлаа.
-Аргагүй л хоолны дамжааны багшийн гал тогоо байна даа гэж би аварга том хөргөгч, урьд хожид харж байгаагүй гал тогооны хэрэгсэл, сав суулгыг хараад хэлэв.
-Миний санаж байгаа зөв бол Италид хийлгэсэн юм гэж Цүкимори гал тогоог шалгаж байх зуураа хэлэхэд надад хийх зүйл олдсонгүй тул эргэн тойрноо ажиглан, ээжийнх нь хоолны номыг авч эргүүлэв. Үнэндээ би ямар ч захиа олно гэж бодоогүй боловч олдвол сайн л биз. Хувийн зүгээс аллагын жортой холбоотой ямар нэг зүйл олдох болов уу л гэж найдаж байна. Жишээ нь жорын талаар ямар нэгэн шинэ мэдээлэл. Би эрээ цээргүй аашилж байгаагаа мэдэж байлаа. Гэхдээ шударгаар хэлэхэд надад тиймэрхүү байдал таалагддаг. Би эрдэнэс дүүрэн агуй олж нээсэн юм шиг, эсвэл мөрдөх ажиллагаанд оролцож байгаа юм шиг сэтгэл хөдөлж, үүндээ зугаацаж байв.
-Энд юу ч байхгүй бололтой. Өрөөнд нь байгаа юм болов уу? гэж Цүкимори гал тогоог дүнсийн ширтээд өрөөг орхиход би үг дуугүй түүнийг дагалдлаа. Тэр үүдний хонгилын дагуух хаалгуудын нэгийг нээмэгц үнэртэй усны нялуун үнэр үнэртэв. Цагаан обой, торон эмжээртэй хөшиг, хананы наалдуулан тавьсан тоо томшгүй олон янзын нүүр будагтай ширээ гээд л, энэ эргэлзээгүй ээжийнх нь өрөө байлаа.
-Ээжтэйгээ сайн харилцаатай байдаг уу?
-Тийм ээ, муугүй шүү
Орны хажуугийн цэцгэн хэлбэртэй тавиур дээр Цүкимори болон ээжийнх нь хэд хэдэн зураг байв.
-Ээж аав хоёр чинь тусдаа унтдаг байсан юм уу? гэж өрөөнд нэг хүний ганц ор байхыг хараад би асуув.
-Энэ надад хэвийн л үзэгдэл шиг санагддаг. Гэхдээ эхнэр нөхрүүд нэг өрөөнд унтах нь арай элбэг байдаг байх тийм үү? Тийм ээ, тэд тусдаа унтдаг байсан. Ээж аав хоёр маш их ажилтай байсан болохоор энэ нь өөрсдөд нь илүү тохиромжтой байсан байх
-Манай гэрт бол ээж аав хоёр том орон дээр хамт унтдаг. Амар байдаг үгүйг нь би хэлж мэдэхгүй ч зарим өглөө ээж “чи миний хөнжлийг татаад намайг шөнө сэрээчихлээ” гэж аав руу хашхирахыг олон удаа сонссон ч болоод л байдаг байх гэхэд Цүкимори миний яриаг сонсонгоо зөөлнөөр инээмсэглээд:
-Ээж аав хоёр чинь гайхалтай юм аа гэхэд нь би
-Жирийн л хүмүүс гэж тоомжиргүй хариулаад
-Би эмэгтэй хүний өрөөнд удаан баймааргүй байна гэж хэлээд өрөөнөөс хурдхан гарч үүдэнд хүлээв. Үнэндээ бол үнэртэй усны нялуун үнэрээс залхсан хэрэг.
-Аавын чинь өрөө аль юм? гэж би будгийн ширээний ойролцоо онгичин байгаа Цүкиморигоос асуув. Би ямар ч далд санаа агуулаагүй гэвэл худлаа ярьсан болох биз.
-Эсрэг талд чинь
Энэ бол тэдний гэрийг өөрийн гараар шалгах таатай далим гэдэг нь ойлгомжтой.
-Тус тусдаа хайцгаая. Би аавын чинь өрөөг үзээдэхье
Гэхдээ түүний хэдийн насанд хүрсэн хүн адил биеэ авч явахыг хараад би ямар нэг сайн зүйл хийж, түүнд бага ч болов туслахыг хүссэн минь хэдийгээр надад зохихгүй хэрэг боловч үнэн байлаа.
-Тэгвэл их том тус болох байна. Гэхдээ түүнийг өнгөрснөөс хойш өрөөнд нь гар хүрээгүй болохоор тоостой байж магадгүй шүү гэж Цүкимори уучлан хүссэн өнгөөр хэлэв.
-Зүгээр ээ гэж би хариулаад эсрэг талын өрөөнд ороход яг номын сан шиг харагдав. Өрөөний нэг хананд битүү ном өрсөн бөгөөд нуруун дахь гарчгийг нь хараад бүгд барилгын холбогдолтой ном болохыг нь олж мэдэв. Гялалзсан мөнгөлөг ширээн дээр мөн л ном овоолоостой бөгөөд ширээний компьютер тавьжээ. Ширээний хоёр талд утасгүй телефон тавьсан байх тул энэ аавынх нь ажлын өрөө, бас номын сан байжээ гэж дүгнэв. Цүкиморигийн урьдчилан анхааруулсан ёсоор өрөө тоостой байсан учраас шалан дээр миний хөлийн мөр гарчээ. Цонхны хүрээ ч бас тоостой байв.
Би зогтусав. Яахын аргагүй чимээ сонсогдлоо. Энэ өрөөнд хэн ч ороогүй байх ёстой. Гэсэн ч шумуул дүнгэнэхтэй төстэй дуу миний чихэнд дуулдаж байв. Жижиг сэнс байх нь. Би мөнгөлөг ширээний өмнө зогсоод компьютерийн дэлгэцийг хартал асаалттай боловч амрах байдалд шилжсэн байсан тул таамгаар нэг товчлуур дээр дарав.
-Цүкимори гэж би дэлгэц рүү хармагцаа түүнийг дуудав. Тэр хажуугийн өрөөнөөс гарч ирээд “ммм?” гэж асуув.
-Энэ гэж би дэлгэц рүү заав. Ээж нь үнэхээр захиа үлдээсэн байлаа.
-Наадах чинь... гэж Цүкимори цочирдон дуугараад чимээгүй болж, дэлгэц рүү хөшсөн мэт ширтэв. Өрөөнд ердөө цонхны шилийг цохилох бороон дусал, компьютерийн сэнсний дүнгэнэх чимээ л сонсогдож байв. Би түүний харуусал дүүрэн үзэсгэлэнт царайг хажуугаас нь ширтэхээс өөр юу ч хийж чадсангүй.
"тэмдэглэл" гэсэн цонхонд ээжийнх нь нэр байх бөгөөд доор нь “УУЧЛААРАЙ” гэсэн ганцхан үгийг бичжээ. Тэр өдөр би шөнийн гурван цагт цагдаагийн машинаар гэртээ хүргүүллээ.


Last edited by zolushka_717 on May.31.15 3:50 am, edited 2 times in total.

Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.29.15 1:32 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 995
Очигдор оруулах гэжийсэн чинь нүдээ аньчаад нээсэн чинь харин оглоо болцон байдийн :) тэгээд эрт оруулсан шүү


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.29.15 1:57 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 995
Надад энэ бүлэг их сонирхолтой санагдсан. Нэг бодлын Нономияа илүү нууцлаг ч юм шиг. Эсвэл Цүкимори илүү нууцлаг ч юм шиг


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.29.15 2:05 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.29.15 1:59 pm
Posts: 6
Баярлалаа сонирхолтой болоод байна шvv :wd:


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.29.15 2:16 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 995
Одоо 4хон бүлэг дутуу. Хурдан дуусгахиймсан


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.29.15 2:26 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 473
Location: Төв цэгт
Оруулсанд баярлалаа. 4 бүлэг үлдсэн бол удаан хүлээхгүй юм байна даа. :cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.29.15 2:38 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 995
Хүлээлгэнэ дээ хохохо


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.29.15 6:09 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 743
Bayarlalaa zolushka minee. Shunu barag zuudljishu :p gsnees Nonomiya uneher sonirholtoi yma

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.29.15 6:34 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 995
Жаахан гаж ч гэхиймуу юу гэхиймдээ. Бодож байгаа нь :)


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.29.15 8:33 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 173
Bayrlala unshij bgaa shuu^^ daraagiin bulgiig xuleej tesexguinee hhe eej n bas amia xorlochixvuu daa?

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.29.15 8:51 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: May.24.15 7:57 pm
Posts: 12
ta sainuu


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.29.15 9:45 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: May.27.15 9:50 pm
Posts: 2
can't waiting.... ^^


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.29.15 10:01 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Apr.14.15 1:05 pm
Posts: 69
Өнөөдөр орох болуу? Орно гэвэл нүдээ ширгэтэл хүлээе. Эс бөгөөс насан баярын найранд явлаа.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.30.15 1:24 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 743
Yumiig yaj mdhuu geed ng orj irj shalgaj awaa l garlaa :))

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.30.15 8:51 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 173
Bn2 shalgaastai hhe

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
 Post subject: Сарны туяа
PostPosted: May.31.15 1:29 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 995
;)


Last edited by zolushka_717 on Sep.28.15 1:54 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.31.15 4:30 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 995
Уг нь 7-р бүлгийн нэрийг øøpчилсøн юмсан. АППр орохоор хэвээрээ харагдаад браузераар орохоор солигдцон харагдаад байхын. Аль нь вэ хø


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited