#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.20.17 5:44 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.31.15 5:30 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
9-р бүлгээ дуусгаад 10аа эхлүүлчихээд харсан чинь... Одоо үүр цайж байна


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.31.15 11:04 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 753
Bayarlalaa unshuulah geed ingj ih hichel zutgel gargaj bgaad :) uuruu orchulj oruulj bgaa bolod ch truu ulam l amttai sanagdad bgashu :mrgreen:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.31.15 2:16 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.29.15 1:59 pm
Posts: 6
Хэзээ оруулах вэ? Хvлээж байгаа шvv


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.02.15 9:14 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 479
Location: Төв цэгт
Ингэж удаан хүлээлгэнэ гэж тохироогүй биз дээ. :bawling: :bawling: :bawling:

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.02.15 11:23 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 753
Нээрээ оруулкуум байхдоо :s2:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.02.15 4:22 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 173
Xuleegeed l bga shu~

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.02.15 5:52 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
Амждаггүй ээ, уучлаарай. Оноодор оруулах санаа байна. Гэхдээ жаахан оройтож магад


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.03.15 2:25 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014

8-р бүлэг “Бартай янжуур”

Дараагийн өглөө би нойртойгоо арай ядан тэмцэлдсээр сургууль дээр ирэхэд Цүкимори байсангүй. Мэдээж түүний эзгүйг анзаарахгүй өнгөрөөх хэн байх билээ.
Ангид хөл тавьмагц Усами намайг сэмхэн ширтэж байсныг нь Цүкиморигийн талаар асуух гэж байж ядсан бололтой гэж би таамаглав. Гэвч ингэж тээнэгэлзэж байгаа нь түүнтэй огт адилгүй байсан тул тэр магадгүй одоо болтол надад хайраа илчилсэн талаараа бодож байгаа байх. Усами тэр болгоомжгүй явдалдаа харамсан, хэрхэн орон дээрээ нааш цааш тарчлан өнхөрч байгааг би төвөггүй төсөөлж байтал бидний харц тулгарч, Усами бушуухан харцаа доошлуулахад, биеийнх нь ил харагдах хэсэг болох хүзүү, чих нь час улайлаа. Би яг голыг нь олчихсон бололтой. Түүний ийм өхөөрдөм төрхийг хараад би инээмсэглэхгүй байж чадсангүй.
-Усами, юу болоо вэ? гэж асуув.
-Айн, ю-юу? Юу вэ? Юу болсон гэж? гэж Усами түгдчин босон харайв.
-Надаас асуух юм байгаа юм биш үү?
-Үгүй ээ, асуумааргүй байна. Одоохондоо үгүй. Өөрийгөө бэлдэх жаахан хугацаа хэрэгтэй. Одоохондоо сонсмооргүй байна.
Аан, ийм учиртай байх нь. Би дотроо санаа алдан Усамид тайвшрахад нь туслахын тулд:
-Надаас Цүкиморигийн талаар асуух гэсэн юм биш үү? гэж зөөлнөөр асуув.
-Аан, тэр тухай ярьж байсан юм уу? гэж Усами илэрхий санаа нь амран амьсгаа аваад
-Тийм ээ, тэр яагаад ирээгүй байгаа юм бэ? гээд надтай зэрэгцэн ширээнийхээ ард суугаад бяцхан сармагчин шиг толгойгоо нааш цааш хөдөлгөв.
-Бүү мэд. Өчигдрийн борооноос болоод ханиад хүрчихсэн байж болох ч юм уу? гэж би тодорхойгүй хариулт өгөв. Хэдийгээр Цүкимори ч тэр, цагдаа нар ч тэр намайг ээж нь алга болсон тухай ярихыг хориглоогүй ч, Цүкимориг бодсондоо тэр талаар ангийнханд ам нээхийг хүссэнгүй. Түүнийг өрөвдөх нь миний зан биш гэдгийг сайн мэдэж байсан ч өгүүлшгүй ихээр итгэл алдарсан төрхий нь харсан тул өөр арга байсангүй. Тэр миний төсөөлж чадахаас ч долоон дор байдалтай байсан юм. Тэгээд ч хэн нэгэнд Цүкиморигийн ээжийн талаар хэллээ гэхэд яаж мэдсэн талаараа хэлээ сугартал байцаагдах нь гарцаагүй. Манай ангийнхан, тэр тусмаа Камогава, Усами хоёр намайг Цүкиморигийн гэрт очсон болохыг мэдвэл надад юу тохиолдох талаар төсөөлөхөд толгой янгинах шиг болж байсан тул миний энэ бие хамгаалалтанд Усамид өгсөн битүү хариулт ч мөн багтсан хэрэг. Тэгээд ч би шөнөжингөө сэрүүн байсан, дээрээс нь тархиа хэт их ачаалласны улмаас үхтлээ ядарч байсан тул надад элдэв төвөг огтхон ч хэрэггүй байлаа.
-Ёоко-санг эргэх хэрэгтэй байх
Үгүй дээ, ямар ч асуудал хэрэггүй гээд байхад. Би санаа алдан, Усамиг зэмлэнгүй харж
-Дугуйлан чинь яах юм?
-Нөгөө... гээд Усами эзнийхээ аашийг тандах гөлөг шиг над руу өнгийв.
-Таслах талаар бодох ч хэрэггүй шүү гэж би анхааруулав.
-Тэр шүү, би чамайг тэгж хэлнэ гэж мэдсэн юм аа гээд Усами ширээн дээрээ унаад өгөв.
-Тийм бол анхнаасаа тийм юм бодох хэрэггүй байсан юм
-Гэхдээ миний санаа зовоод байна гэж Усами уруулаа жимийн, ширээн дээрээ тарайн хэвтсээр байв.
-Ханиад байж магадгүй л гэж хэлсэн шүү дээ. Баттай мэдэхгүй. Маргааш ирэхгүй бол утастаад үзэхгүй юу даа
Яршигтай хэдий ч би Цүкимори руу залгаж, ханиад хүрсэн талаар нь мэдэгдэх хэрэгтэй болох нь. Бурхан минь, худлаа ярих ч амаргүй хэрэг шүү. Гэвч Усамигийн ширээнд хацраа наан, дуулгавартайгаар толгой дохих сэтгэл дулаацам төрхийг хараад тайвширлаа.
-За за.

Хичээлийн өдрүүд ердийнхөөсөө амар тайван үргэлжилж байлаа. Цүкимори эзгүй байгаа нь үүний гол шалтгаан бөгөөд яагаад Камогава болон түүний нөхөд чимээ багатай байгааг тайлбарлаж байлаа. Би ийм амгалан тайван байгаагүй удаж шүү.
Тэр цаасыг олсноос хойш Ёоко Цүкимори миний амьдралд онцгой байр эзлэх болсон. Мэдээж хэрэг бусдынхаас шал өөр “онцгой” л доо.
Би, зөвхөн БИ л түүний нууцыг, аллагын жорын талаар мэднэ. Би жорыг санан, түүнийг анхааралтай ажиглаж байсан. Цүкимориг аавыгаа алсан гэж сэжиглэсэн тул түүнтэй маш болгоомжтойгоор холбоо тогтоосны дүнд тэрнийг ойрхон байхад би амар заяа үзэхээ больсон билээ. Гэсэн ч эдгээр өдрүүдийн дуусах цаг ойртсон бололтой. Би энгэрийнхээ зүүн халаасанд хүрлээ.
-Чамд ч бас удахгүй баяртай гэж хэлэх нь дээ
Өөрийн эрхгүй амнаасаа унагасан энэ үгс хичнээн дүнсгэр сонсогдож байгаад би гайхлаа. Цүкимори болон аллагын жороос өөр юмгүй өдрүүд бодсоноос минь илүү эрхэм байсан бололтой. Урьдын тайван амьдрал руугаа буцна гэхээс хөнгөн ганцаардаж байгаагийн шалтгаан энэ байж.
Учир нь аллагын жорыг тойрсон олон явдлыг би цэгнэж үзээд ЁОКО ЦҮКИМОРИ ХЭНИЙГ Ч АЛААГҮЙ гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.

Би түүн шиг ухаалаг бас зөрүүд хэнийг ч мэдэхгүй тул тийм өвөрмөц нэгнийг ердийн шүүлтүүрээр хэмжсэн нь анхнаасаа буруу таамаглал руу хөтөлсөн байх. Тэр эцгийнхээ оршуулгын ёслол дээр халамжтай эгч шиг биеэ авч явсан нь, ээжийнх нь сүүлчийн үгийг үзүүлэх дэлгэцийн өмнө чулуу шиг хөшсөн нь миний нүдэнд жирийн л охин шиг үзэгдсэн.
Цүкимори аллага бол ухаангүй болгоомжгүй арга гэж өөрөө хэлээгүй гэж үү? Түүн шиг овсгоотой нэгэн, үнэндээ миний мэдэх хамгийн овсгоотой хүн, хэзээ ч, ямар ч нөхцөлд аллагад найдахгүй. Ямар ч байсан би түүний ийм зүйл хийх шалтгааныг олохгүй байв. Эцсийн дүнд тэрнийг хүн алах нэгэн гэж үзэж чадсангүй.
Ёоко Цүкиморигүй өдрүүд үргэлжилсээр. Эхний өдөр амар тайван өнгөрсөн ч, дараагийн өдөр ангид тогтворгүй байдал үүсч, бүгд Цүкиморигийн зүгээр эсэхэд санаа зовж эхлэв. Таамагласны дагуу түүнтэй хамт ажилладаг болохоор тэдний анхаарал над руу чиглэхэд, би урьдчилан төлөвлөсон ёсоор тэнэг хүний дүр эсгэв.
Тэгээд юу болсон бэ? Таамаглал дахин нэг таамаглал үүсгэж, яваандаа цуу яриа болж хувирснаар гурав дахь өдөр Цүкиморигийн нэр газар сайгүй дуулдах болсон байлаа.
Ханиад нь хүндрээд эмнэлэгт хэвтсэн гэнэ
Түүнийг хулгайлаад хорьж байгаа гэнэ
Холливудэд кинонд тоглож байгаа гэнэ
Нэг ханхүү түүнд анхны харцаар дурлаад гэрлэхийн тулд нутаг руугаа авч явсан гэнэ гэх мэт байж боломгүй цуу яриа хаа сайгүй тархаж, надад хуурамчаар инээд алдахаас өөр сонголт байсангүй.
Тэр энд байсан байгаагүй анхаарлын төвд оршсоор байсан тул бусдаас хичнээн их ялгардагаа надад дахин нэг удаа харууллаа. Харин дөрөв дэх өдөр огтхон ч инээдтэй бус цуурхал тарав. Цүкимори цагдаа нарт туслан, ээжийнхээ таньдаг мэддэг хүмүүс, найз нөхөдтэй нь холбогдон, байж болох газруудаар нь очиж, ээжийгээ хайж байгаа. Тэр хамаг хүчээ шавхан, нойроо хүртэл хязгаарлан зүтгэж байгаа гэнэ. Энэ цуурхлын эх үүсвэр нь гэрийнх нь хэн нэгэн цагдаагийн газар ажилладаг сурагч болж таарав. Мэдээ гэрлийн хурдаар тархлаа. Үүнээс улбаалан дараагийн эх сурвалжууд Цүкиморигийн ээж алга болсныг батлан, даваа гариг гэхэд энэ цуурхал үнэн болох нь тодорхой болсон байв.

Ингээд долоо хоног өнгөрлөө. Удаан үргэлжилсэн бороо зогсож, үүлгүй цэнхэр тэнгэрт зайгаа тавив. Тэр өдөр өглөө эрт Цүкиморигийн ээжийг олжээ. Нас барсан байв.
Түүнийг өндөр зэрэглэлийн дүүргийн ойролцоо, гүвээний энгэрээс олсон байна. Гүвээн орой дээр хотыг бүхэлд нь харж болох жижигхэн цэцэрлэг байх бөгөөд цэцэрлэг эгц хадаар хүрээлэгдсэн тул битүү хашаатай хэдий ч, дэндүү намхан, хуучирч элэгдсэн болохоор насанд хүрсэн хүн төвөггүй давчихаж болох байлаа. Түүний олдсон газар нь цэцэрлэгээс унасныг харуулж байв. Оройтож олсон шалтгаан нь цогцос гүвээний ёроолд хүрч чадаагүй бөгөөд гүвээ дүүрэн дэлбээлсэн азали цэцгийн дунд далдлагдсан байж.
Цогцсыг нягтлахаар очсон офицер хэзээ ч ийм үзэсгэлэнтэй цогцос хараагүй хэмээгээд түүний ээж нил ягаан цэцэгсээр чимэглэгдэн, барууны жаазалсан зураг шиг л харагдаж байсан гэж баталжээ. Бүр дэлбээлсэн азалисийн үнэрт цохиулсандаа ч юм уу хэдэн хором түүний цогцос гэдгий нь таг мартсан байна.
Энэ үзэгдлийг толгойдоо зураглан бодоход хамаг бие минь салганан чичрэв. Тэр мөчийг би дуртайяа гэрчлэх байсан юм.
Ээжийнх нь үхлийн талаар мэдээ сургууль даяар тарж, сурагчдын цочирдлын давалгаа дахин нэг хайртай хүнээ алдсан хөөрхий Цүкимориг өрөвдөх сэтгэл болон намжив.
Харин миний өрөвдөх сэтгэл хэвийн хэмжээнээс хэтэрсэн ч үгүй, бас багадсан ч үгүй. Би ээжид нь тохиолдсон явдалд эмгэнэж байгаагаа ч илэрхийлсэн байлаа.
Гэхдээ би ээж нь үхсэн гэж мэдэж байсан тул бусдаас ялгаатай нь тэгтлээ гайхан цочирдсонгүй.
Яаж мэдсэн гэж үү?
Яагаад гэвэл хоёр шалтгааны улмаас Цүкиморигийн ЭЭЖ нөхрөө алахын тулд аллагын жорыг ашигласан гэсэн дүгнэлт гаргаад байсан юм.
Нэгдүгээрт. Тэдний гэр бүлийн байдал. Оршуулган дээр би ээж, аав, охин гурвуулаа эвсэг, нөхөрсөг хүмүүс бөгөөд хөршүүдтэйгээ харилцаа сайтай байсан тухай олж сонссон. Тэгээд ч ээж нь нөхрийнхөө зурагны өмнө тэгж их уйлан гашуудаж, хичнээн зовлон зүдгүүр туулж байгаа нь хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн тул би Цүкиморигийнхны эхнэр нөхөр хоорондоо тун ч эвтэй найртай, халуун дулаан гэр бүл байж дээ гэж бодсон билээ.
Гэтэл ээжийнх нь өрөөг хараад эргэлзээ төрсөн юм. Цүкимори тэдний тусдаа унтдагт санаа зовдоггүй нь тэд тийм ч эвсэг гэр бүл байгаагүйг илэрхийлнэ. Юуны түрүүнд тус тусдаа унтдаг гэрлэсэн хосуудыг эвсэг гэж дуудаж болох эсэх нь эргэлзээтэй. Энэ баримтад тулгуурлан тэд бусдад ойлгогддогоосоо эсрэгээр буюу үнэн хэрэгтээ тааруухан харилцаатай байжээ гэсэн таамаг урган гарсан юм. Бас ээжийнх нь өрөөнд нөхрийнх нь ганц ч зураг байгаагүй нь өөр нэг сэжүүр болж энэ таамганд хүч нэмсэн билээ.
Хоёрдугаарт. Шийдвэрлэх нотолгоо буюу аллагын жорын зохиогч. Би бүр эхнээсээ л гайхаж байсан юм. Яагаад жор гэж нэрлэсэн юм бэ? Энэ чинь төлөвлөгөө биз дээ? Бичигдсэн агуулгын дагуу бол аллагын төлөвлөгөө гэвэл илүү зохимжтой биш үү? Жор гэдэг үгийг би тийм түгээмэл хэрэглэдэггүй байхад хоолны сургуулийн багш энэ үгийг байнга хэрэглэдэг болохыг бодож үзсэн юм.
Ээж нь алга болдог орой би тэднийд очихдоо хоолны номон дээр зарим жорын ард нэмэлт тайлбар болгож гараар тэмдэглэгээ хийснийг нотолгоо болгон нууцхан шүүрч авсан юм. Бичсэн зүйл нь чухал байсангүй. Юу чухал байсан бэ гэвэл үүнийг Цүкиморигийн ээж бичсэн гэдэг байв. Аллагын жорыг тэмдэглэлтэй зэрэгцүүлж үзэхэд ижилхэн харагдаж байсан тул бичгийн хэв нь эдгээрийг нэг хүн бичсэнийг нотолж өгөв.
Өөрөөр хэлбэл аллагын жорыг тойрсон хэргүүдийн ардах нууц нэг иймэрхүү зүйл болов уу. Нөхөртэйгөө тааруухан харилцаатай байсан Цүкиморигийн ээж аллагын жорыг бичиж, улмаар хэрэгжүүлэн, нөхрийгөө ослын хохирогч болгосон ч, хийсэн нүглээ тэвчиж чадаагүй тул амиа егүүтгэсэн. Энэ тохиолдолд түүний ээжийг өрөвдөөд байх шаардлагагүй. Хатуухан хэлэхэд хүртэх ёстойгоо л хүртсэн хэрэг.

Сэтгэлд минь ингээд өндөрлөсөн муур хулганы тоглоомноос жаахан ч болов зүүгдэх юмсан гэснээс өөр бусад хэргийн талаар юу ч мэдрэгдэхгүй байлаа. Аллагын жор гялалзахаа больжээ. Цүкиморигийн ээж нас барснаар жорыг тойрсон миний хийсвэр төсөөлөл өндөрлөх цаг ирсэн тул тэр миний шургуулганы мухарт дурсгалын зүйл болон үлдэж, дахин хэзээ ч нарны гэрэл үзэхгүй биз.
Би ингэнэ гэж бодож байсан нь ойлгомжтой. Мэдээж өөрийн төсөөллөөр хүчлэн дүүргэж байсан хэд хэдэн учир нь олдоогүй зүйлс байгааг үгүйсгэх аргагүй ч ердийн ахлах сургуулийн сурагч үнэнд үүнээс илүү ойртож чадахгүй гэж би бодож байв. Хамгийн гол нь хүч зарцуулан байж олсон энэ шийдэлдээ сэтгэл хангалуун байсан юм. Тиймээс Ёоко Цүкиморигоор баталгаа гаргуулъя гэж бодсонгүй. Хэзээ нэгэн өдөр энэ хэргийн талаар асууж магадгүй ч одоо биш. Тэр өдрийг би дотор уужран баярлахдаа ашиглана. Ёоко Цүкимори хэнийг ч алаагүй гэдэгт миний санаа амрах болно.

Гэвч азтай гэх үү азгүй гэх үү энэ тогтуун өдрүүд удаан үргэлжилсэнгүй. Гэнэтийн өөрчлөлтийг саяхан тохиолдсон хэргийн үеэр мэдэх болсон цагдаагийн мөрдөгчийн хэлэх үг авчрав. Би түүнтэй Цүкиморигийн ээж алга болсон шөнө анх уулзсан юм.
Цүкимори цочролоосоо гараагүй байсан тул дэлгэцэн дээрх гэрээслэлийг хармагцаа би түүний өмнөөс цагдаагийн газар луу утасдаж, мэдэгдэв. Бороо болон цагийн зүүний чаг чаг хийхээс өөр ямар ч чимээ аниргүй 30 минут өнгөрсний дараа цагдаагийн машин ирж, дүрэмт хувцас болон хослолтой өндөр хүн дотроос нь бууж ирлээ.
-Аан, тийм тийм. Ойлгомжтой. Ойлгомжтой. Тийм шүү. Гэрээслэл байж болох юм гэж өндөр цагдаа хайхрамжгүй хэлээд өөрийгөө Конан гэж танилцуулав.
Би өмнө нь нэг удаа цагдаад байцаагдаж үзсэн байлаа. Хэдэн жилийн өмнө ойролцоох дэлгүүрт хулгай гарахад хоёр мөрдөгч бидэн дээр ирээд, асуулт тавихаасаа илүүтэйгээр зугтааж яваа хулгайчаас болгоомжлохыг анхааруулсан юм.
Тэд нэлээд хөндийдүү байсан бөгөөд хоёул цув өмсөж, элдэв гоёлгүй, энгийн хослолтой байсан нь жирийн оффисын ажилтан шиг харагдаж байлаа. Гэвч төрх байдал нь энгийн иргэдээс тэс ондоо байв. Тэд биднийг үе үе гярхай нүдээр ажиглан ширтэх нь сүрдмээр. Гэвч энэ бол цаг үргэлж осол аюулыг илрүүлж байдаг цагдаа нарын "захиргаадалт" гэдгийг би сайтар ойлгож авсан юм. Дараа нь санамсаргүй тохиолдлоор хулгайч мэдүүлэг авч байх явцад баривчлагдсан талаар мэдээнээс олж сонсож билээ.
Гэтэл Конан гэгч хүн миний бодсон мөрдөгчийн төрхөнд огтхон ч тохирсонгүй. Царай нь 20 гаруй настай гэмээр харагдаж байвч нөгөө залуу офицертэй харьцаж байгааг нь үзэхэд түүнээс арай ахмад байж магадгүй юм. Цагаан судалтай, бариу хар хөх өнгөтэй хослол өмссөн нь мөрдөгч гэхээсээ илүү хачин гиголо шиг /ихэвчлэн чинээлэг, эгчмэд бүсгүйчүүдэд, зарим тохиолдолд ижил хүйстнүүдэд ч төлбөртэй үйлчилдэг эрэгтэй/харагдах аж. Хөнгөмсөг төрхнөөс гадна, огт ам хамхилгүй чалчих тул тэр мөрдөгч миний дургүй гэсэн ангилалд багтах хүн мөнөөс мөн байлаа.
-Хөөх, чи ч хөөрхөн юм аа. Шоу бизнесийнх үү? Үгүй юу? Орох хэрэгтэй юм байна даа. Чиний хөөрхөн төрх ч бут цохино доо. Үгүй дээ, би үнэнээсээ хэлж байна. Ингэхэд хэдэн настай билээ, Ёоко-чан? 17 гэнэ ээ? Хөөх, хэдэн эгчтэй вэ? Өө, байхгүй юм уу? Ганц ч байхгүй юм уу? Нээрэн үү? Тэгэхээр айлын ганц байх нь ээ дээ. Ямар өрөвдөлтэй юм бэ. Үнэхээр өрөвдөлтэй. Аа, гэхдээ ээж чинь ч бас чам шиг халуухан байх тийм үү? Бас залуухан биз? Ойлгомжтой. Тэгж ч бодсон юм аа. Хөөе, сонсоо биз? Бид тэр хатагтайг заавал олох хэрэгтэй шүү
Буйдан дээр гирэвшсэн янзтай суух нөгөө мөрдөгчөө огтхон ч хайхарсан шинжгүй Конан үргэлжлүүлэн ярьсаар байв. Конан надад анх харахад л таалагдаагүй ч хэдхэн минутын дараа бүр үзэн ядаж эхлэв.

Тэр Цүкиморид санаа зовохгүй байгаа нь хамгийн гол асуудал байсангүй. Тэр чинь цагдаад ажилладаг биз дээ? Ээж нь дөнгөж алга болчихоод байгаа, сэтгэлээр унасан охинтой ингэж харьцах нь зохимжтой гэж үү? Ойлгох аргагүй, тун ч нийцгүй хүн юм.
Залуу мөрдөгч ахлахынхаа оронд биднээс “-Ээж чинь ямар нэг зүйлд санаа нь зовж байсан уу?, Хаашаа явсан талаар нь таамаглаж байгаа газар байна уу?” гэх зэрэг 2-3 асуулт асуув. Цүкимори урт сормуусаа доошлуулан санаа алдаж, толгой сэгсрэн “Мэдэх юм алга” гэж хариулахад хар үс нь нааш цааш намирч байв.
Залуу офицер анхаарал хандуулсан намуухан хоолойгоор:
-Ээж чинь амиа хорлосон тул сураггүй болсон байх магадлал бий гэж айж байна. Бид түүнийг олохын тулд хүч хүрэх бүхнээ хийнэ. Гэхдээ муу зүйлд бэлтгэлтэй байгаарай гэхэд Цүкимори хариу хэлэхийн оронд сулхан толгой дохив. Түүний мэдэгдэхгүй шахам хөдөлгөөн, нам гүм байдал чадварлаг хийсэн хүүхэлдэй мэт харагдах бөгөөд хүйтэн боловч үзэсгэлэнтэй санагдаж байв. Ёсгүй хэрэг хэдий ч би түүний цагаахан арьсан дээр үзэсгэнтэйгээр ялгарах улаахан уруул, хүүхэлдэйн эмзэг, нарийхан хүзүүгээр бодолдоо наадаж байв. Аавынх нь оршуулган дээр би Цүкимори харууссан үедээ шөнийн сар мэт гайхалтай тогтуухан байдал эргэн тойрондоо бий болгодгийг ажигласан бөгөөд энэ төрх нь хэзээ ч миний санаанаас гардаггүй билээ.
Эдгээр асуултуудын алинд ч би хариулах ёсгүй тул өнөөх хөнгөмсөг эрийн төгсгөлгүй яриаг чагнахаас аргагүй болж, залхаж, төвөгшөөж байсан ч нэг гартаа атгасан аяга кофе бас "сарыг" дураараа таашаах завшааны ачаар цаг хугацааг яаж ийгээд үр дүнтэй өнгөрөөж байв. Энэ маягаар хэсэг хугацаа өнгөрсний дараа Конан гэнэт надаас
-Ингэхэд, чи чинь хэн билээ? гэж асуухад би болгоомжилж байгаагаа нуун нэрээ хэлэв.
-Тэгэхээр, Нономияа-күн. Бид чамайг гэрт чинь хүргэж өгье. Аль хэдийн шөнийн 1 цаг өнгөрчихөж. Одоо унаа олдохгүй биз дээ? гэж Конан санал болгоход миний хажууд сууж байсан Цүкимори намайг шаардангуй боловч гуйсан янзаар харав. Эхэндээ би тээнэгэлзсэн ч дараа нь шийдвэрээ гарган Конанд бөхийн ёслоод
-Тэгье гэлээ. Намайг явахад Цүкимори:
-Би өнөөдөр ганцаараа баймааргүй байсан юмсан гэж чихэнд минь зэмлэнгүй шивнээд, дүрэмт хувцаснаас минь аяархан татахад би үл тоомсорлосон дүр үзүүлээд, болгоомжтойгоор гарыг нь тавиулав. Мэдээж надад түүнийг ганцааранг нь орхиход таатай санагдсангүй. Би үлдлээ гээд нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч ядаж хажууд нь ярилцах хүн болж чадах байлаа. Энэ нь миний өчүүхэн өрөвдөх сэтгэл төдийд тооцогдох ч түүнийг бага ч болов шаналлаа мартахад туслах бол миний хийж чадах зүйл байсан юм. Гэсэн ч бид хоёр луу маасайх Конаны сонирхлыг төрүүлэх зүйлийг хийж зүрхэлсэнгүй.
Би машины арын суудалд суухад Конан ч бас дагав. Миний гайхан зогтусахыг хараад Конан инээд алдаад:
-Аа, зүгээр л чамтай хурдхан ярилцах гэсэн юм гэв. Яагаад ч юм би түүний энэ инээднээс мөрдөгчийн захиргаадалт мэдэрлээ. Цүкиморигийн гэрээс манай гэр хүртэлх замын турш Конан бид хоёр ярилцсан ч үнэндээ 80%-г нь Конан ярьсан юм.
-Чи Ёоко-чангийн найз залуу юу? айн? Үгүй юм уу? Гэхдээ тэднийд байсан биз дээ? Юу гээч, найз охин нь л биш бол ийм оройн цагаар хөвгүүд охидын гэрт очдоггүй юм шүү дээ? Аан, хамт ажилладаг юм уу. Бас нэг анги. Мххмм, та хоёрын хооронд юу ч байхгүй юм биз дээ. Ойлгоно биз дээ. Эелдэг найз бас туслагч чинь яг чиний халуухан охин та хоёрт атаархах гэж байлаа шүү. Тийм үү? Тэгж бодохгүй байна уу? Хөөе, жолоо барихдаа урагшаагаа харна шүү. Би чамд өөрийгөө л хэлсэн юм л даа хэхэ гэж жолоо барьж яваа залуу мөрдөгчийг яриандаа хавчуулан наргив.
-Энэ миний утасны дугаар шинэхэн найз минь. Залгахаасаа эргэлзэх хэрэггүй. Миний ажлын утас байгаа юм. Юу гэсэн үг вэ гэж үү? Би эмэгтэй хүн сонирхдог гэдгээ л тодруулж байгаа юм. Тэгж харагдахгүй байж болох ч эмэгтэйчүүдээс залхана гэж байдаггүй хүн шүү. мм? Тэгж харагдаж байна аа? Хүмүүс яагаад ч юм байнга тэгж хэлээд байдаг юм л даа. Айн? Чиний мэдэх гэсэн зүйл биш гэнэ ээ? Аа, ярилцах нь мөрдлөгөд тус болдог болохоор биеэ барих хэрэггүй дээ. Хэн нэгнийг хайхад ямар ч мэдээлэл олж авсан баяртай байдаг юм. Юу ч биш юм шиг санагдсан байлаа ч аль нь шийдвэрлэх гогцоо болохыг мэдэхгүй шүү дээ. Чи Ёоко-чантай үерхдэггүй гэж болох ч тэрний хэлснээр бас миний харснаар бол та хоёрыг нэлээн дотно гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр Ёоко-чан болон ээжийнх нь талаар ямар нэг зүйл санавал эсвэл олж мэдвэл над руу залгах хэрэгтэй шүү.

Yүнээс хойш тэр над руу байн байн залгах болсон ба дуудлага бүр нь урт удаан үргэлжилдэг байсныг хэлэх илүүц биз. Мэдээж түүний удаан чалчаа яриа надад яршигтай байсан ба түүнд дургүй хэвээр байв.
Гэсэн ч тэр намайг ашиглахыг оролдож байгаа шиг би ч бас түүнийг ашиглаж болох юм гэсэн санаа надад төрсөн тул түүний ярианы хамтрагч болж тоглож байлаа. Би мэддэг бүхнээ хэлснийхээ хариуд мөрдлөгийн явцын талаар түүнээс ухаж төнхдөг байв. Гэхдээ түүнд би мэдээжийн, хүн бүрийн мэдэх зүйлсийг ярьдаг байсан тул мэдээлэл солилцоо тун ч тэнцвэргүй, Конаны хувьд ямар ч ашиггүй байдаг байлаа. Асуудал гэвэл тэр мөрдлөгийн талаар чалчиж байгаа нь төрөлхийн яриагаасаа юм уу, задруулсан ч хамаагүй жижиг гэж тооцдог юм уу гэдгийг би мэддэггүй байлаа. Гэхдээ аль нь ч байсан хамаагүй түүнийг утсаар ярих болгонд сэдэв нь юу байхыг тоолгүйгээр би үргэлж анхаарал хандуулдаг байв. Конаны талаарх хувийн дүгнэлтээс үл хамааран мөрдөгчийн хачин сонин ажил сэтгэлийг минь гижигдэж, түүний ярьдаг зүйлс уран төсөөлөх хоббид минь сайхан тохирдог байлаа.

Хэрэг явдал цэгцэрч, Ёоко Цүкимори хичээлдээ явах дөхөөд байтал Викториа кафе хаахын өмнөхөн нэгэн эрэгтэй үйлчлүүлэгч үзэгдэв.
-Аа, чи яагаад охин сонирхож байгаагүйг чинь мэдлээ, Нономияа гэж Мирай-сан эрүүгээ тулаад ширээний ард суудлаа эзэлсэн хослол өмссөн, туранхай хүнийг ширтэв. Гэтэл хэлснийг нь батлах гэсэн мэт өнөөх гиголо шиг залуу гал тогоо руу, тодруулбал над руу хөгжилтэйгээр гараа даллаж байв.
-Яг юу төсөөлөөд байгааг чинь асуумаар байгаа ч чиний буруу гэдгийг батлахыг зөвшөөрнө үү
-Тэгээд хэн юм? Найз уу? Чамд арай хөгшидөхийн биш үү?
-Үгүй ээ, тэр мөрдөгч байгаа юм
-Тэр үү дээ? Яаж ч харсан гиголо л байна даа гээд Мирай-сан улам эргэлзэж
-Тэгээд чи юу хийчихсэн юм? Нэг л өдөр буруу зам руу орно гэдгийг чинь мэдэж байсан л даа гэхдээ...
-Мирай-сан
-Юу юм? Гэмт хэрэг үү?
-Ойрын өдрүүдэд чамтай сайтар ярилцах хэрэгтэй бололтой
-Миний буруу юм уу?
-Буруу. Би түүнтэй ажил хэргийн холбоотой. Мартсанаас тэрнийг Конан гэдэг. Цүкиморигийн ээжийн хэргээс болж танилцсан юм.
-Ойлгомжтой гээд Мирай-сан хөмсгөө атируулан шоколад амандаа хийв. Тэр Цүкимориг өрөвдөж байгаа нь гарцаагүй. Одоо ингээд бодоход Мирай-сан Цүкиморигийн эзгүй хэд хоногт тун ч дуу муутай байсан юм байна. Саруватари-сан, менежер ч гэсэн. Ёоко Цүкимори Викторияагийн салшгүй нэгэн хэсэг болсон бололтой.
-Тэгээд, тэр мөрдөгч Конан яагаад чамтай уулздаг билээ?
-Мэдэх юм алга. Би ч гэсэн энэ тухай мэдмээр л байна гэхэд Мирай-сан нүдээ бүлтийлгэн:
-Ваа, хөөе, Нономияа. Тэр цагдаа дөнгөж сая над руу нүдээ ирмэлээ
-Харагдаж байгаа шигээ хүүхэмсэг хүн байгаа юм
-Аах, нүүр лүү нь нэг сайн цохиод авмаар санагдчихлаа
-Хэрэггүй ээ. Тэр цагдаа шүү дээ
-Хэнтэй нөхөрлөх талаараа сайтар бодох хэрэгтэй шүү
-Тийм шүү
Надад түүний номчирхохыг сонсох хүсэл огт байгаагүй ч харамсалтай нь түүний зөв байлаа. Би Конанд захиалсан кофег нь аваачиж өгөхөд миний тавгүй байгааг сэжиглэсэн шинжгүй урсгаж эхлэв.
-Yүнийг л ширүүн харц гэдэг байх даа. Харийнхных шиг нэг л өөр юм. Бүр айчихлаа байна. Чи итгэхгүй байх л даа, гэхдээ би мазохист энэ тэрийг эсэргүүцээд байдаггүй. Хүчтэй эмэгтэй байна шүү. Хэн гэдэг юм бэ? Хэдэн настай юм? Найз залуутай юу? намайг танилцуулаад өгөөч Нономияа-күн гэж Конан гал тогоонд байгаа Мирай-сан руу ширтэн дуугүй байх гэдэг үгийг огтхон ч мэддэггүй янзтай чалчив.
-Энүүгээр гэтэхээс дээр хийх юм байдаггүй юм уу?
-Огтхон ч үгүй. Надад болзоонд явахад хэзээ ч гуйх шаардлага гардаггүй. Гэхдээ үерхдэг хүн байгаа эсэхээ чамд хэлэхгүй шүү, залуу минь
-Надад хамаагүй ээ
-Чи ч өөрчлөгдөхгүй юм аа тийм үү? гэж Конан дооглоод кофеноосоо балгаснаа “-хөөх” гэж баяртайгаар инээмсэглэв.
-Нэг өдөр ч болов тайван өнгөрдөг болоосой. Гэхдээ ийм жижигхэн хотод ч гэсэн дандаа л ямар нэг юм болж байх юм. Түүний ачаар миний ажил 24/7 өрнөж байна шүү дээ гээд Конан зориуд инээдтэй царай гарган гараа зангидав.
-Тэгвэл энд цаг нөгцөөхөө бүр ч болих хэрэгтэй юм биш үү? гэхэд тэр гашуун эм уусан мэт царайтай болж
-Чамд ер нь сэтгэл зүрх гэж байна уу? Цагдаа ч гэсэн хүн шүү. Бидэнд ингэж хатуу хандахаа больж үз гээд зэмлэсэн харц чулуудав.
-Ганц хоёр аяга кофе уух нь тийм ч их зүйл хүссэн хэрэг биш шүү дээ гээд Конан кофегоо балгав.
Би уг нь егөөдөж асуусангүй, үнэхээр мэдэхийг хүссэндээ л асуусан юм. Цүкиморигийн ээжийн хэрэг шийдэгдчихсэн тул түүнд надтай уулзах шаардлага байхгүй. Тэгээд ч бид цогцос олдсон цагаас хойш дахиж утсаар яриагүй байсан юм. Викторияагийн кофе амттай гэж би нэг удаа хэлсэн нь үнэн ч тэр заавал энэ цагаар ердөө л кофе уух гэж ирсэн гэхэд нэг л авцалдахгүй байв. Гэтэл тэр миний эргэлзээнд хариулах мэт:
-Чамд хэдэн минутын зав байгаа биз дээ. Ажлаа тараад надтай уулзаач. Буудлын ойролцоо ресторанд орж жаахан ярилцъя. Би дайламз. Гэхдээ анхааруулж хэлэхэд энэ болзоо биш шүү. Битгий буруугаар ойлгоорой
Би одоо л ойлгов. Хаах цагийг сонгон ирсэн нь тохиолдлын хэрэг биш байж. Надаас ямар нэг зүйл хүсч.
-Тэгье ээ гээд би толгой дохив. Түүний надаас юу хүссэн талаар надад өчүүхэн ч таамаг байсангүй. Хэдийгээр энэ жир бус мөрдөгчтэй ярилцахыг хүсээгүй ч, надад татгалзаад байх шалтгаан ч бас үгүй байлаа.

Ажлаа дуусаад би буудлын ойролцоох ресторан руу явлаа. Конан намайг хараад гараа даллан дуудав. Амралтын өдөр байсан тул ресторан хөгшин залуу гээд л янз бүрийн хүмүүс дүүрчээ. Би түүний эсрэг талд суухад тэр надад цэс гардуулаад:
-Хүссэнээ сонго гэв.
-Ойлголоо. Хамгийн үнэтэй нь аль нь вэ? гэхэд миний хариулт түүнд таалагдсан бололтой үнэн сэтгэлээсээ инээд алдаад:
-Надад чиний хайхрамжгүй байдал таалагддаг шүү гэлээ.
-Ингэхэд, надаас юу хүссэн юм? гэж би хурууныхаа өндгөөр цэс эргүүлэх зуураа асуув.
-Ёоко-чангийн талаар хэдэн асуултанд хариулах болов уу л гэж
Би өөрийн мэдэлгүй түүн рүү ширтэв.
-Ингэж муухай харах хэрэггүй дээ. Би ямар чамаас тэрнийг хулгайлах гэж байгаа биш
-Наадахаараа юу гэх гэснийг чинь ойлгохгүй л байна шүү
-Би тамхи татлаа гээд амандаа янжуур зуунгаа хэлээд, ямар нэг баарны нэр бичсэн асаагуураар сурмаг асаав.
-Яагаад? гэж би түүнд эргэлзэн асуув.
-Ммм, би чамд тодорхой шалтгаан хэлж чадахгүй гэвэл яах вэ?
-Энэ хувийн хүсэлт юм бол яаж ийгээд хариулж болох л юм
Энэ ресторанд түүнийг мөрдөгч гэдгийг анзаарсан хүн байгаа болов уу?
-Юу л даа, Ёоко-чан хөөрхөн болохоор хувийн сонирхол агуулаагүй гэж чадахгүй ч үндсэндээ ажилд хамааралтай юм
-Нууц хадгалах журмын дагуу хэлж болохгүй юм биз дээ?
-Тийм шүү. Мэднэ дээ, би болгоомжтой байх ёстой. Тэгэхээр жаахан тодорхойгүй байвал хүндээр хүлээж авах хэрэггүй шүү гээд Конан маасайв. Түүнийг ингэж инээх үед харц нь ердийнхөөсөө илүү шөвөгдөх аж. Гэхдээ өөрөө үүнийгээ мэддэггүй бололтой. Түүний уруул мушийн гарцаагүй инээмсэглэж байсан ч нэгэн төрлийн захиргаадалт мэдрэгдэж миний чичрүүдэс хүрэв. Аюул осол дунд байдаг хүн эрх мэдлээ ингэж илэрхийлдэг бололтой. Юу ч гэж харагддаг бай Конан яахын аргагүй цагдаагийн ажилтан юм.
-Цүкиморид эргэлзээд байгаа юм уу? гэж намайг асуухад Конан хөмсгөө гүнзгий атируулан тамхиа уртаар соров.
-Ингээд л шулуухан асуучихаж байгаа юм уу? Ухаалаг байна гэдэг нэг хэрэг, дээрээс нь зоригтой бол чөтгөрийн зохицолдлогоо болно шүү, Нономияа-күн. Цагдаа болохыг хүсч байна уу? Сайн мөрдөгч болж мэдэх юм.
-Би спортод муу болохоор татгалзах болох нь дээ, гэхдээ баярлалаа
-Өө-хө. Тэгвэл ядаж гэмт хэрэгтэн битгий болчихоорой доо. Чам шиг хүн тэр талд орчихвол, бид хэцүүднэ шүү дээ гэж хошигноод гараа өргөн зөөгч зогсоогоод
-Захиал л даа гэж яаруулсан тул би цэсэн дотроос хамгийн үнэтэй харагдсан стейкнээс захиалав. Захиалгыг шалгаад зөөгч гал тогоо руу орж алга болов.
-Гол асуудалдаа оръё. Энэ осол аллага байх магадлалтай гэж би бодож байна гэж Конан огт сэтгэл зовсон шинжгүй өгүүлэв.
-Наадах чинь нууц байх ёстой биз дээ?
-Тийм нь ч тийм ээ. Гэхдээ цагдаагийн хувьд би үүргээ гүйцэтгэчихсэн. Одоо хувиараа ажиллаж байна гээд үнсээ унагаад
-Би энэ талаар чимээгүй өнгөрье гэж угаасаа бодоогүй. Би чамайг мэддэг болоод удаагүй ч, сийрэг толгойтой хүн гэдгийг чинь мэднэ. Тэртээ тэргүй чи олоод мэдчих байсан биз
-Намайг их өндрөөр үнэлдэг юм байна тийм үү? гэхэд Конанд миний сэжиглэнгүй харц таалагдсан бололтой үл мэдэг мушийв.
-Гэхдээ хэрэггүй яриа биш шүү. Yнэнээсээ ярьж байна. Би далд санаархуу юм агуулж байгаа нь мэдээж. Тодруулбал чамайг талдаа оруулахдаа дуртай байх болно
Далд санаа гэдэг үгийг сонсмогц би түүнтэй хэд хоногийн өмнө анх уулзсанаа саналаа. “Аа, зүгээр л хурдхан ярилцах гэсэн юм” гэж тэр хэлж байсан билээ.
-Мөрдлөгийн үеэр байна аа, би хаа сайгүй шиншилсэн боловч одоогийн байдлаар Ёоко-чантай чамаас илүү дотно хүн байхгүй юм гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Тэгэхээр түүний талаар ямар нэг юм олж мэдэхийг хүсвэл чамтай тулж ажиллах хэрэгтэй гэсэн үг
Конан яагаад надтай ярьдаг юм бол? Тэр яагаад надад хайгуулын явцын талаарх нарийвчилсан мэдээллийг задруулдаг юм бол? Энэ бүхэн надад оньсого шиг санагддаг байлаа. Эргээд бодоход Конан ганцхан Цүкиморигийн ээжийн талаар сонирхоогүй. Эхний өдрөөс л Цүкиморигийн өөрийнх нь талаар мэдээлэл надаас олж мэдэхийг хүссэн. Хэрэв миний зөв бол Конан анхнаасаа...
-Цүкимори ээжийгээ алсан байх гэж чи энэ бүх хугацаанд сэжиглэж байж ээ? гэж би тайвнаар асуухад Конан хариулахын оронд аягатай ус авч балгав. Зөөгч миний хоолыг авчирахад, Конан дахин кофе захиалав.

Энэ том ресторанд олон хүн байсан ч манай ширээнд өрнөх яриа хамгийн таагүй сэдэвтэй гэдэг нь гарцаагүй. Гэсэн ч энэ хачин байдал надад таалагдаж байлаа. Зөөгч явсан эсэхийг хажуу тийш хяламхийн нягтлаад Конан яриагаа эхлэв.
-Цагдаа нар ямар ч хэрэг дээр бүх л боломжийг анхаарч үздэг юм. Тэгэхээр шулуухан хэлэхэд анхнаасаа энэ хувилбарыг тооцоолсон гэсэн үг.
Энэ сайн шалтгаан мөн боловч тун ч үлбэгэр байлаа. Энэ хэрэгт би тун мэдрэмтгий хандаж байгаа учраас тэгж санагдсан байж болох юм. Гэвч бас тэр үүнийг үгүйсгэсэн хэрэг ч биш. Гэтэл миний толгойд унтаж байсан аллагын жор дахин сэрлээ. Цагдаа нар тэр талаар мэдчихээд Цүкимориг сэжиглэж байгаа юм болов уу? Миний ам хатаж, хуурайшихыг би мэдрэв. Түгшиж байгаа бололтой.
-Харьцуулах нь шударга биш ч танай кофе огт өөр түвшнийх юм гэж Конан кофегоо балгаад ярвайн хэлэв. Миний нүдний буланд харагдах цонхонд уйдсан янзтай суух ахлах сургуулийн сурагчийн тусгал тусч байв. Аз болж би гэмгүй царайлахдаа сайн юм.
-Цүкимори яах гэж тийм зүйл хийнэ гэж? би асуув. Ёоко Цүкиморид эргэлзэхэд түүний зорилго хамгийн тодорхойгүй зүйл байлаа. Түүнд ээжийгээ алах шаардлага байхгүй. Миний хувьд ямар ч шалтгаан олоогүй нь түүнийг буруугүй гэж тооцох гол үндэс болсон шүү дээ. Цагдаагийнхны гарт юу байгааг сонирхсондоо би тэгж асуусан ч Конан шулуухнаар
-Ямар ч таамаг алга. Тун ч нууцлаг байгаа биз? Гэрийнхэнтэйгээ таардаггүй ч юм уу тиймэрхүү юм байгаагүй. Тийм болохоор л надад чиний тусламж хэрэгтэй байна. Тийм ээ, үнэхээр мэдэхгүй юм гэж хариулав. Байгаа байдлаас нь харвал тэр үнэхээр юу ч олж мэдээгүй бололтой.
Тэгвэл юу түүнийг Цүкиморид эргэлзэхэд хүргэв? Энэ чинь тэд жорын талаар мэдсэн гэсэн үг биш үү? Эсвэл миний мэдэхгүй өөр нотолгоо олсон хэрэг үү?
Намайг гэнэт чимээгүй болоход Конан нүүр дүүрэн инээмсэглэн
-Хэтэрхий гүнзгийрүүлж бодох хэрэггүй дээ. Ердөө л нэг боломж төдий шүү дээ. Үл ялиг зүйлийг ч гэсэн шалгаж үзэх нь миний ажил. Тэгэхээр хүндээр хүлээж авах хэрэггүй
-Тэгээгүй ээ гэж би хүчлэн инээмсэглэв.
-Би зүгээр л Цүкиморид ийм зүйл хийх шалтгаан үгүй байхад яагаад эргэлзээд байгааг чинь гайхсан юм гэж хэлээд инээмсэглэсэн хэвээр ус балган хоолойгоо норгов. Асуултын гол санаа нь Конан Цүкиморигийн талаар хэр сайн мэдэх талаар байлаа. Конан ч бас инээмсэглэн өөртөө итгэлтэй хоолойгоор
-Ийм ойрхон хугацаанд гэр бүлийнхээ 2 хүнийг алдана гэдэг жирийн хэрэг биш биз дээ? гэж асуухад би зөвшөөрөхгүй байж чадсангүй
-Ойлгомжтой гэв.
-Гарцаагүй сэжигтэй санагдаад байна. Тийм болохоор би цагдаагийн газар харьяалагддагийнхаа хувьд ямар нэг зүйл хийхээс өөр сонголтгүй. Хэрэв энэ зүгээр л азгүй тохиолдлын хэрэг байвал бидний ажил дуусгавар болно. Товчхондоо би тийм үгүйг нь л шалгаж байгаа юм
Би дахин толгой дохиод
-Ойлгомжтой гэлээ.
Гайхалтай юм үгүй ээ биширмээр юм. Миний Цүкиморид эргэлзэх эргэлзээ дуусгавар болсон байх ёстой ч яах аргагүй Конаны зөв байлаа.
-Цүкиморитой энэ талаар ярилцсан уу?
-Мэдээж гэж Конан тасхийтэл хариулаад
-Гэвч энэ бол яалт ч үгүй нууцын зэрэглэлд хамаарах учраас чамд юу ч хэлж чадахгүй нь. Чи Ёоко-чангаас өөрөөс нь асуугаад мэдчихэж болно шүү дээ. Ямар ч байсан сүртэй хэрэг биш. Эцсийн эцэст эцэг эхээ ийм богино хугацаанд алдсанаас өөр түүнд эргэлзэх ямар ч шалтгаан байхгүй учраас.
Би түүний хэлсэн болгонд итгэх бодолгүй байсан ч цагдаагийнханд ямар нэг хөдөлшгүй нотолгоо байхгүй гэдэгт итгэлтэй болов.
-Бүр гайхчихлаа. Манай цагдаагийн газар дэлхий дахинд хүндлэгддэг гэж бодсон минь буруу байлаа гэж үү? Яаж ч өрөвдөлтэйгөөр өршөөл эрлээ гээд олон нийт ч тэр хэвлэл мэдээлэл ч тэр гэмгүй сурагч охинд сэжигтэн шиг хандсаныг чинь өршөөхгүй.
Түүний ярьж байгаа бүхэн зөв санагдаж байсан ч би бодлоо эргүүлэхэд эрт байлаа. Цүкимориг гэмт хэрэгтэн гэж үзэхэд түүний шалтгаан дэндүү сулбагар байна.
-Над руу ингэж дайрах хэрэггүй. Чиний хэлсэн шиг цагдаа нар төрийн албан хаагч болохоор сүүлийн үед биднийг хатуу дарамтлах болсон. Баттай нотолгоогүйгээр бид хэрэг үүсгэж чадахгүй гээд Конан америкчууд шиг мөрөө хавчив.
-Тэгэхээр одоо надаас юу хүсээд байгаагаа үнэнээр нь хэлэхгүй юм уу?
-Өө, чи анзаарчихаа юу? Муугүй шүү, Нономияа-күн гээд Конан гараа оролцуулалгүй чадмагаар шүгэлдэв.
Би ч гэсэн түүнтэй танилцаад удаагүй боловч хэр зальжин болохыг нь сайн мэдэж байлаа. Тэр надад бүх зүйлээ хэлээгүй гэдэгт би итгэлтэй байв. Гэнэт Конан урагш бөхийгөөд:
-Би чамайг надтай хамтарч ажиллахыг хүсч байна гэхэд би зоригтой нь аргагүй доогтой инээмсэглэв. Би түүний ярьсан бүхнийг эргэцүүлэн бодоод зорилгыг нь харах шиг болов.
-Хэрэв цагдаагийн газартай хамаагүй хэн нэгэн Цүкимориг ажиглаж байвал ямар ч асуудал үүсэхгүй. Тэгээд тэр хүн нь түүнтэй хичнээн ойрынх байх тусмаа сайн. Тэгээд л чи намайг сонгосон тийм үү?
-Бид ойлголцож байна шүү гэж Конан сэтгэл хангалуун өгүүлээд кофегоо балгав.
-Бас чи иймэрхүү ажилд дуртай биз дээ?
-Би элдэв асуудлаас холхон байхыг хүсдэг гэж би хэлээд дээрээс нь нэмж
-Бас миний юунд дуртайг дураараа шийдэхээ боль гэсэн ч үнэнийг хэлэхэд миний сонирхлыг татаж байлаа.
-Баашлах хэрэггүй гэж тэр итгэл дүүрэн хэлээд инээд алдав.
Тэр миний ямар хүн болохыг тун хурдан олж мэджээ. Мөрдлөгийн явцын талаар сонирхсон болохоор уу? Мөрдөгч болохоор нь түүнийг сонирхсон болохоор уу? Аль нь ч байсан би энэ талаар нуухыг оролдоогүй хэдий ч түүний саруул ухааныг хүндлэх хэрэгтэй болох нь.
-Энэ л миний чамайг онцгойлон сонгосон шалтгаан
-Надаар яг юу хийлгэх гэсэн юм? гэж би дуулгавартай царайлан асуув. Түүнийг хүлээж, дараачийн алхмыг нь харахыг нь хүсч байв.
-Хаширлах шаардлагагүй дээ, нээрэн шүү. Ерөнхийдөө Ёоко-чангийн тухай хэдэн асуултанд хариулахад л болно. Би чамайг нааш цааш нь гүйлгэж, хүнд хэцүү ажил хийлгэж, чадлыг чинь барах гээгүй. Аа, хоолоо хөрөхөөс нь өмнө идчих. Дараа нь амттан захиалж болно шүү гэж Конан маасайв. Тэр миний чадлыг барах нь ойлгомжтой л доо. Надад хоол идэх хүсэл байсангүй ч, хөрч эхэлсэн стейкэнд хутга, сэрээгээ ойртуулав.
-Үнэнийг хэлэхэд цагдаагийн газрын даалгавраар би энд ирсэн юм биш. Миний хувийн хүсэлт гэсэн ч болно. Шулуухан хэлэхэд Ёоко Цүкимориг сэжиглэж байгаа хүн нь ганцхан би гэж тэр миний хоол идэхийг харж хэсэг хугацаа өнгөрсний дараа хэлээд
-Гайхмаар хэрэг биш л дээ. Тэр амиа хорлосон хэрэг тийм ч содон байгаагүй. Нөхрийнхөө араас гашуудсан гашуудлаасаа ангижирахыг хүсч гэж бодох юм бол гайхах юмгүй. Нөхрөөсөө хойш сэтгэлээр унасан байсны нь тогтоосон хэд хэдэн баталгаа ч бид олсон гээд өөрсдийгөө шоолох мэт инээмсэглэв.
-Гэвч гэрээслэлээ гараар биш компьютер дээр бичсэн байсныг цохон тэмдэглэх хэрэгтэй. Тэгэхээр энэ хэргийг амиа хорлосон юм шиг харагдуулахыг хүссэн хэн нэгэн тэр гэрээслэлийг өмнөөс нь бичсэн байх боломжтой. Гэхдээ энэ хэргийг үргэлжлүүлэхэд хангалттай шалтгаан болж чадахгүй л дээ. Ихэнх тохиолдолд амиа хорлогчид гэрээслэл үлдээдэггүйг ч санах хэрэгтэй. Өөр нэг зүйл бол Ёоко-чанг сэжигтэн болгож байгаа ганц шалтгаан нь тэр түүний охин учраас. Тэрнээс Ёоко-чангийн байгаа байдал эргэлзээ төрүүлсэн юм биш гэхэд нь би хутга, сэрээгээ тавиад Конаны нүд рүү эгцлэн харж
-Тэгвэл яагаад Цүкиморид ингэж их эргэлзээд байгааг чинь би бүр ч ойлгохоо байлаа. Надад үнэмшилтэй нотолгоо хэлээгүй цагт би туслахыг хүсэхгүй байна гэж хэлэв.
Аллагын жорыг мэдсэнээс хойш би Цүкимориг удаан хугацааны турш нүд салгалгүй ажигласаар ирсэн. Гэтэл тэр түүнтэй уулзаад удаа ч үгүй байж миний мэдэхгүй юу мэдээд байна? Аллагын жорыг эзэгнэгч миний мэдэхгүй ямар чанарыг Цүкиморигоос олж харав?
Хэрэв тэр үнэхээр Цүкиморигоос миний мэдээгүй зан төрхийг олж харсан бол миний байр суурь өөрчлөгдөх нь гарцаагүй. Яагаад гэвэл тэр миний заавал мэдэх ёстой зүйл.
-Мөрдөгчийн зөн совин гэж болно хэмээн Конан тийм гэх аргагүй царайлан хариулав.
-Айн?
Би чихэндээ ч итгэсэнгүй. Миний гайхахыг хараад Конан бушуухан:
-Аа, би дэндүү шулуухан хариулчихав уу? Yгүй ээ, гэхдээ байна шүү, үгээр илэрхийлэхэд их хэцүү. Нэг л биш санагдаад байна гэж ойлгож болох юм
-Мэдрэмж байх нь ээ гэж би бувтнав. Түүний үг намайг ятгаж чадаагүй ч дараагийн үг нь намайг бүрэн гайхшруулж чадав.
-Юу гэх гэсэн бэ гэхээр Ёоко-чан дэндүү төгс биш гэж үү?
Миний зүрх дэлсэв. Тэр миний өмнө нь бодож байсантай адилхан бодож байна.
-Би ажил үүргийн дагуу иймэрхүү хэрэгтэй одоог хүртэл хэд хэдэн удаа тулгарч байсан. Чамд л гэж хэлэхэд та нарын насныхны хувьд эцэг эхээ алдах нь маш хүнд цохилт болдог. Тэдний амьдрал орвонгоороо өөрчлөгддөг. Энэ үнэхээр... хэрцгий. Осол ч бай аллага ч бай би тийм хүүхдүүдийг яах учраа олдоггүй. Эцэг эхээ нэг дор алдсан бол бүр ямар хүнд байдаг гээч гэснээ Конаны царай хүйтэрч
-Гэтэл тэр яасан? Ёоко-чан тийм зовлонд унаж, ганцаар хоцорсон, зовж шаналсан 17 настай охин шиг харагдаагүй. Түүнтэй ярилцаж байхад тэр хэтэрхий өөгүй байсан. Тэрний энэ төгс байдлыг зүгээр л биеэ сайн барьж чаддаг, эсвэл насандаа баймгүй хэрсүү гээд тайлбарлачих боломжгүй. Чи тэгж бодохгүй байна уу?
<Тэр үнэхээр төгс тул түүнтэй байхад хайрцганд орсон мэт давчидмаар санагддаг> Эргээд бодоход энэ миний түүний талаарх анхны сэтгэгдэл байсан билээ.
-Би бүр түүнийг эцэг эх нь байхгүй байсан ч огт түүртэхгүй гэж бодсон шүү. Бидэнд санаа зовох шаардлага ч гараагүй.
Нэг дор ийм их зүйл ярьсандаа Конан цангасан бололтой кофе биш хажууд нь байсан аягатай усыг авч хоослов.
-Ийм үндэслэлгүй шалтгаан хэлж байгаад уучлаарай. Гэхдээ би үнэнээсээ ярьж байна. Бидний ажилд өчүүхэн төдий мэдрэмж хэргийн үнэн рүү хөтлөх үе их байдаг юм.
Конан өөртөө итгэл дүүрэн байв.
-Хэт гүнзгийрүүлж бодох хэрэггүй. Итгэх эсэх нь чиний л хэрэг. Юмс ээдрээтэй биш энгийн байх нь элбэг байдаг юм. Ерийн бус хэрэг ерийн бус хүнд л тохиолддог. Амархан байгаа биз дээ?
Yүнийг мөрдөгчийн зөн совин гэж нэрлэх нь тохиромжтой ч юм шиг санагдав. Миний чимээгүй байдал намайг ааш муутай байна гэж бодоход хүргэсэн бололтой
-Чамайг гомдоочихов уу даа? Ер нь бол тэгсэн л дээ. Эцсийн эцэст би чамайг Ёоко-сантай тийм дотно байж эргэлзээг минь батлахад туслахыг гуйсан шүү дээ. Эргээд бодоход тун ч зохисгүй хүсэлт байгаа биз? гэж Конан асуугаад инээд алдан
-Битгий над шиг болоорой гэв.
Би гомдсон хэрэг биш харин бодож байлаа. Олон тооны бодол толгойд минь ар араасаа эргэлдэж түүндээ дарагдсан байлаа. Тэр аллагын жорын талаар мэдээгүй юм байна. Тухайн үед би үүнд л итгэлтэй байлаа. Гэхдээ бас энэ л хамгийн чухал нь.
Намайг бодлоо цэгцэлж байх зуур Конан ноцтой царайгаар ширтэж байлаа.
-Чи өөр талаас нь бодоод үзвэл яасан юм? Түүний буруугүй гэдгийг нотлохын тулд надад тусалж байна гэж бод л доо. Намайг Ёоко-чанг сэжиглэхийг хүсэхгүй байгаа биз дээ?
-Мэдээж хүсэхгүй байна
Энэ үгс миний сэтгэлийн гүнээс урсан гарлаа. Өнөөг хүртэл зөвхөн БИ түүнд эргэлзэж ирсэн. Гэнэт л нэг цагдаа хаанаас ч юм гарч ирээд түүнд эргэлзэж эхлэх нь тэвчихийн аргагүй байв. Яг л би өөрийнхөө тоглоомоор яаж тоглож байгааг дэргэдээс минь шүүмжлээд байгаа юм шиг.
Конан миний хариултыг зөвшөөрсөнд тооцсонд бололтой
-Сайн байна гэж баяртайгаар толгой дохив.
-Зөөгч өө, дахиад кофе авъя, бас ус гэж хашхираад бараг дуусч байсан кофегоо шавхав. Дараа нь би түүнд бүтэн цагийн турш Цүкиморигийн тухай ярьж өгөв.

Тэр сургууль болон ажил дээр хэрхэн алдартай байдаг тухай, ямар чадварлаг байдгийг нь оролцуулан мэдэх бүх зүйлээ ярилаа. Номын санд болсон явдлын талаар хэлээгүй ч, викторияад ажиллах болсон тухай, ээж нь алга болдог шөнө юу болсон гээд л бүгдийг аль болох нарийвчлан ярив. Конанаас юу ч нуух аргагүй юм гэсэн дүгнэлтэд хүрсэн тул аль болох илэн далангүй байх тусам итгэлийг нь олоход тус болно гэж тооцоолов.
Сүүлд нь Конан намайг ямар нэг зүйл олж мэдвэл холбоо бариарай гээд бас өөрт нь тусламж хэрэгтэй бол над руу залгана гээд бид салцгаав.
Би аллагын жорын талаар түүнд хэлэх эсэхээ бодож үзсэн ч дуугүй өнгөрөв. Түүний мөрдөгчийнх нь уран чадварт хангалттай итгэсэн тул хөнгөмсөг төрх, байдалд нь хууртахыг хүссэнгүй. Түүнд амин эрдэнэ болох аллагын жороо өгвөл миний хэзээ ч хүрч чадахгүй хэргийн гүн рүү Конан нэвтэрч чадах нь гарцаагүй. Конанд жорын талаар хэлэх нь Ёоко Цүкиморигийн талаар бүхнийг мэдэх гэсэн хүсэл минь биелэх хамгийн үр дүнтэй зам байсан ч ямартаа ч тэгж чадсангүй.
Яагаад гэвэл аллагын заавар минийх байсан юм. Энэ үед би цорын ганц, хамгийн чухал нэгэн зүйлийг анзаарав. Аллагын жор гялалзсан чанараа огт алдаагүй байж.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.03.15 6:45 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
9-р бүлгийн орчуулагч нь оорчлогдсиймуу, эсвэл зохиолч нь тэгж бичсэн ч юм уу, утга санаа нь хэвээрээ ч үгийн сонголт, бичлэгийн хэв маяг нь оор болцон юм шиг санагдчлаа. Япон хэлтэй байсан бол гоё байхгүй юу хэхэ


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.03.15 10:43 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 479
Location: Төв цэгт
Өө ашгүй нэг бүлэг орчихсон байна. Баярлалаа.
Энэ чинь харин их сонирхолтой болоод байх чинь ээ. Гялс дуусгаад өгөөчээ Золушка

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.03.15 12:52 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 173
Bayrlalaa daraagiin bulgiig tesen yadan xuleey

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.03.15 2:35 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 753
Маш их баярлалаа :wd: Үнэхээр толгой эргүүлсэн ярвигтай асуудал шүү :mrgreen:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.03.15 4:39 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
Fever wrote:
Маш их баярлалаа :wd: Үнэхээр толгой эргүүлсэн ярвигтай асуудал шүү :mrgreen:
юу тэр билээ хо


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.03.15 5:07 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 753
zolushka_717 wrote:
Fever wrote:
Маш их баярлалаа :wd: Үнэхээр толгой эргүүлсэн ярвигтай асуудал шүү :mrgreen:
юу тэр билээ хо

Аллагын жор, аав ээж нь үхсэн нь, Цүкиморигийн байж байгаа байдал гээл

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.03.15 5:13 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
Харин тийм ээ. үнэхээр сэжигтэй


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.03.15 6:19 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
KillerS wrote:
Өө ашгүй нэг бүлэг орчихсон байна. Баярлалаа.
Энэ чинь харин их сонирхолтой болоод байх чинь ээ. Гялс дуусгаад өгөөчээ Золушка
дуусгана л гэцэн байгаа хэхэ хэзээг нь мэдкү л байна


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.04.15 5:14 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
9-р бүлэг “Тээнэгэлзээ”

Ихэнх сурагчдын харцанд өрөвдсөн биш атаархлын оч гялсхийх нь гайхалтай байлаа. Удаан хугацаагаар эзгүй байсны эцэст Ёоко Цүкимори сургууль дээр үзэгдмэгц, бүгд түүний ойролцоо байхыг хичээж байлаа. Хоромхон зуур түүний өмнө цайз хэрэм шиг хана сүндэрлэн босов.
-Чи зүгээр үү Ёоко-сан? Ядрахгүй байна уу? Миний тусалж чадах зүйл байвал надад хэлэхээсээ битгий эргэлзээрэй за юу.
-Баярлалаа, Чизүрү. Чиний дур булаам царайг хараад хамаагүй дээрдчихлээ. Би үнэхээр үүнээс эрт сургууль дээр ирэх ёстой байж гээд Цүкимори гэрэл цацруулан инээмсэглэж, санаа зовон ширтэх Усамигийн хацрыг зөөлөн илэв. Дараа нь Цүкимори эргэн тойрныхоо хүмүүсийг гүйлгэн хараад
-Бусдад нь ч бас чин сэтгэлээсээ талархаж байна. Ийм олон хүн надад санаа зовж байгаад ямар их баярлаж байгаагаа илэрхийлж ч чадахгүй нь. Та нар шиг ангийнхантай байдаг би азтай хүн юм гэж хэлээд инээмсэглэсэн хэвээр нүдээ зөөлөн аниад, хоёр гараа цээжин дээрээ тавив. Түүний энэ гүнзгий сэтгэл хөдлөлд автан бүгд хүлцэнгүй толгой дохицгоолоо. Өнөөх Камогава болон түүний нөхөд тэдний дунд огтхон ч зохиогүй чухал царай гарган зогсож байхыг хараад би золтой л тургилчихсангүй.
Хүүхдүүд шаналж зовсон Цүкимориг тайвшруулах нэгэн байхыг хүссэн байж болох ч үнэндээ байдал эсрэгээр болж хувирав. Хэрэв хэн нэгэн энэ байдлын зургийг аваад Цүкимори зовлонд унасан ангийнхныгаа тайвшруулж байгаа юм гэж хэлсэн бол би шууд л итгэх байлаа. Өөрөөр хэлбэл Ёоко Цүкимори бидний ашиггүй өрөвдөх сэтгэл байсан байгаагүй ажрахгүй гэсэн үг. Түүний мөн чанар нь зөвхөн одоогийнх шиг олон хүний дунд байхад л гаднаасаа далдлагдах аж. Бүгд ижилхэн дүрэмт хувцастай, бүгд чацуу боловч тэр ганцаараа онцгойрон, бусдаас сондгойрч, тас харанхуй шөнийг гэрэлтүүлэх сар шиг гялалзаж байв. Сүр жавхлантай, чамин тансаг.
Түүнийг хамгаалж буй давшгүй цайзыг нэвтрэх аргагүйтэй адилаар би ердөө л харц булаам гүнжийг алсаас ширтэх иргэн А болж хувирсан байв. Гэсэн ч хааяа хааяа бидний харц тулгарч байлаа. Түүний шаардангуй харцыг аврал хүсч байна гэж ойлгосон гэдгээ би үгүйсгэхгүй ч нэгт, хэрэв миний буруу байвал би тэнэг хүн шиг харагдана, хоёрт хүлэг баатрын зарчим энэ тэр гэсэн зүйлийг тоодоггүй над шиг хүн сайн дураараа баатарлаг үйлс бүтээнэ гэдэг утгагүй хэрэг. Тиймээс тэр таагүй ангиас гулсан гарч, иргэн А-нхаа үүргийг сайтар гүйцэтгэн, ангийн хурал хүртэл хонгилын цонхоор чимээгүйхэн үүлс ширтэн зогсч байлаа.
Завсарлагаанаар ч байдал өөрчлөгдсөнгүй. Хэсэг хугацааны турш сургууль дээр түүнтэй ярих боломж олдохгүй гэдгийг ойлгоход надад тийм их цаг шаардагдаагүй тул завсарлагааны цагийг чимээ шуугианаас холуурхан шиг нам гүм хонгилд өнгөрөөхийг би сонгосон юм. Миний энэ даруйхан биеэ татсан үйлдлийн дүнд надтай шууд ярилцаж чадахгүй байсан тул сэргэлэн Цүкимори дэвтрийн цаасны 4/1 дээр зурвас бичиж завсарлагаанаар надад дамжуулж эхлэв. Бусдад анзаарагдахаас сэргийлэн, тэр над руу харалгүйгээр хажуугаар зөрөхдөө гарт атгуулалгүй, халаасанд минь шургуулж байлаа.
Хичээл тарахад халаасанд минь 5 зурвас цугларсан байв. Би тэднийг өгсөн дарааллаар нь болгоод эхний завсарлагаанаар ирснээс нь эхлэн уншив.
"Яагаад надад тусалсангүй вэ?"
"Миний сэтгэлийг мэднэ биз дээ?"
"Сүүлд ярилцсанаас хойш удаан хугацаа өнгөрсөн байна"
"Үдийн цайны завсарлагаар би номын санд байх болно"
"Би чиний ямар хүйтэн сэтгэлтэйг мартчихаж"
Захиа үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг тэр мэдэж байсан нь гарцаагүй. Би түүний захиаг үргэлжлүүлэн дамжуулсаар байхыг сонгосноос нь мохошгүй зориг болон бардам занг нь мэдэрч байв. Мартсанаас би тэр үдийн цайны завсарлагаанаар өөрөө өөрийгөө баярлуулан дуг хийж байлаа. Учир нь тэртээ тэргүй хичээл тараад, ажил дээр түүнтэй тулгарах хэрэгтэй болно шүү дээ. Түүний сонгосон аргаас үзвэл надад нэг захиа хараахан ирээгүй байлаа. Хичээлийн дараах захиа. Түүнийг уншаад би хэрхэх талаараа бодож байтал таамагласан ёсоор тэр миний хажуугаар хүүхдүүдтэй баяртайгаар салах ёс гүйцэтгэн өнгөрөхдөө ширээн дээр минь цаасны тасархай унагалаа. Түүнийг яаруу сандруу бичсэн захиаг уншаад өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодров. Энэ хүсэлтэнд би татгалзаж чадахгүй байсан тул хурдхан юмаа цэгцэлж, цүнхлээд ангиас гарлаа.
“Энэ өдөр намайг их ядраалаа. Алхмааргүй байна. Намайг кафе руу дугуйгаараа хүргэж өгвөл оронд нь би чиний өнөөдрийн үйлдлийг уучилъя”
Харагдаж байсан шиг гол тайзан дээр байна гэдэг үргэлж амархан байдаггүй бололтой. Надад харах төдийд төвөгтэй санагдаж байсан юм чинь тэр туйлдатлаа ядарсан байх гэж би бодов. Захиа төдийхөн ч гэлээ надад сул талаа харуулсан болохоор миний сэтгэл ханаж, гүнжийн хүсэлтэнд нэг удаа хариу болгож, хүргэж өгөхөөр шийдсэн юм. Ингэж бодсоор сургуулийг орхиход урд хаалганы ойролцоо нэг өндөр хүн зогсож байх нь нүдэнд туслаа. Тэр намайг дор нь олж хараад, хаалганы сүүдэрт "нуугдангаа" над руу дохин, гараараа даллан дуудав. Би тоогоогүй дүр үзүүлэхийг илүүд үзэж байсан ч тэр ийм зүйлийг зүгээр нэг зөвшөөрчих хүн биш билээ. Тэр намайг барих хүртлээ мөшгих болно. Би утсаа гаргаж ирээд хурдхан мессеж бичээд илгээв. Цүкиморид кафе хүртэл хань болж чадахгүй нь гэж мэдэгдсэн нь тэр.
Би түүнийг “энэ хэрэгт” оролцуулахыг хүссэнгүй. Түүнийг хамгаалж баатар болох гэсэндээ биш харин хувийн уулзалт гэж тооцсоноос болсон юм. Хэдэн секундын дараа хариу ирэв.
“Үүнээс хойш чи надад хамаагүй”
Мессежний үсгийн тоог харгалзаж үзээд ямар гайхалтай хурд вэ гэж би бодов. Түүний хилэгнэж уурласандаа гэрлийн хурдаар утсаа товшлон байхыг би төвөггүй төсөөлж байлаа. Дээшээ харан, цэлмэг тэнгэр өөд ширтэхэд сэтгэл минь жаахан гонсойсон боловч миний өөрийн буруу гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй болж, бууж өгөв. Өдөржин түүнээс зугтаасан хүн нь эцсийн эцэст би шүү дээ. Гэхдээ онцлоод байх шалтгаан байсангүй, ердөө л олны дундах нэгэн байхыг хүсээгүй хэрэг.
-Ээе, энд зогсож байхаар миний машинд орж сууцгаая.
Конан ердийнхөөрөө хөгжилтэй байв. Тиймээс
-Энэ удаа надаас юу хүсээв? гэж би зориуд хэгжүүрхэн асуув.
-Чамд хэлэх ёстой юу?
-Тийм ээ, би дараа нь ажилдаа явах ёстой болохоор хэрэггүй юм ярих гэж байгаа бол татгалзах хэрэгтэй байна
-ммм, юу л даа. Би одоо хэлж бололгүй яахав, гэхдээ сургуулийн үүдэнд ярих ёсгүй тун ч зохисгүй зүйл юм л даа. Тэгсэн ч мэдмээр байна уу? гэж Конан хөмсгөө гүн атируулан дарамтанд орсон янзтай хэлэв.
-За за зүгээр л явцгаая, алив
-Зөвшөөрсөнд гүнээ талархаж байна. Хамтарч ажиллахад үргэлж таатай байдаг шүү Нономияа-күн.
Тэнд удаан зогсох нь таагүй цуу дэгдээхээс цаашгүйг олж харсан тул би түүнийг дурамжхан даган гарахад түүний төрх, байдалд бүрэн зохьсон улаан өнгийн спорт машин сургуулийн ойролцоо туслах зам дээр байв.
-Гоё машин байгаа биз ай? Порще, ферари, алфа ромеогийн оронд сэтгэл татам болохоор нь зориуд ауди сонгосон юм. Төрийн албан хаагчийн хувьд миний цалингийн дээд хэмжээ нь ауди юм байна гэж бодож болно шүү, гэхдээ хэлэх хэрэггүй.
-Мөрдөгч байж гудамжинд машинаа тавих нь зүгээр үү?
Би машиных нь маркийг ялгаж таниагүй ч, түүний машины хажуудах машин тавьж болохгүй гэсэн тэмдгийг тун хялбархан ялгаж танив.
-Мөрдөгч болохоор л болж байгаа юм шүү дээ. Буруу газар машин байрлууллаа гээд торгуулийн хуудас авлаа гэж бодвол би мөрдөгчийн байр сууриа ашиглаад хэргээ далдалчихна.
-Шударга бус хорвоо юм даа
-Хэн ийм болгосон юм бол гэж гайхаж байна шүү
-Сэтгэлийнхээ гүнд мэдэж л баймаар юм
-Гүн ухааны асуулт байна. Надад ахдана, тэгэхээр сууж үз.
Тэнэг хүн шиг царайлан эрээгүй аашлах нь түүнд зохиж байсан тул үүнийг нь зөвшөөрснөөрөө надад бууж өгөөд машинд суухаас өөр арга байсангүй.
-Хэдэн өдрийн өмнө Ёоко-чангийн ээж алга болсон өдөр юу болсныг надад ярьснаа санаж байна уу? Яагаав, ресторанд
-Тийм ээ
Машинд орж, зорчигчийн суудалд суусан мөчид Конан төлөв өнгөөр ярьж эхлэв. Түүний ялгаруулах захиргаадалт ганцхан хоромд машин доторх агаарыг тэр чигт нь шахан дүүргэж, түрүүний тайван уур амьсгалыг алсын алсад үлдэн хөөлөө.
-Би дахин дахин нарийвчилж бодсон ч зарим зүйл ямар ч утгагүй байна гээд Конан цонхоо буулгаж, энгэрийнхээ халааснаас тамхи гарган ирж, асаав.
-Ээжийнх нь ажлаас залгасан дуудлагыг авч үзье л дээ. Дэндүү цагаа олж. Ёоко-чан чамтай цуг байхад утас дуугарах талаар санаа тавьсан гэж чамд бодогдохгүй байна уу? гээд утаагаа цонхоор гарган үлээгээд
-Тэр чамд наалдах яг тэр мөчид утас дуугарсан нь хачин биш байна уу? гэхэд миний санаанд тэр бороотой шөнийн үзэгдэл, замын уулзвар, өнгө өнгийн шүхэрнүүд тодхон буув.
-Тэр яаж тэднийг тохиромжтой цагт залгуулна гэж?
Түүнийг хэлсэн хэлээгүй энэ явдал миний анхаарлыг татсан байсан юм. Гэхдээ тийм тохиромжтой дуудлагыг яаж хийсэн талаар нь би мэдэхгүй байлаа.
-Жишээ нь чамд зүүгдэхээсээ өмнө цаад хүнийхээ утасны дуудлагын жагсаалтанд өөрийнхөө дугаарыг үлдээсэн байж болно.
Энэ бол зайлшгүй тохиолдлын хэрэг.
-Хэрэг явдал тийм яаруу байсан юм чинь тэд түүнийг ажил дээрээ байхад нь аль хэдийн хэд хэдэн удаа залгасан байж болно оо доо?
Сургуулийн зүгээс бодож үзвэл нэг багш нь урьдчилж хэлэлгүйгээр алга болчихоод, холбоо барих ямар ч аргагүй байвал хүлээж аваагүй, тасарсан дугаар луу даруйхан залгаж үзэх нь тун ч боломжтой хэрэг байлаа. Танихгүй дугаар байсан ч тэр шүү дээ.
-Тэгээд ч, түүнд үнэхээр гаднаас дуудлага ирсэн үгүйг нь хэн ч мэдэхгүй шүү дээ. Нэг газар хамт байлаа гээд мэдчих хэрэг биш гээд Конаны уруул мушийн инээмсэглэл тодруулав.
-Бүр ойрхон байгаагүй л бол шүү дээ, жишээ нь тэврэлдэх ч юм уу.
Би тэр шөнө юу мэдэрснээ нэхэн санав. Миний цээжийг налсан байсан болохоор энгэрт нь чичрэх утасны чичиргээ надад мэдрэгдсэн.
-Утасныхаа дууг хаасан байсан
-Наадахыг чинь л хэлээд байгаа юм. Бид Ёоко-чантай нүүр тулж байгаа гэдгээ мартаж болохгүй. Ерөөсөө ямар ч дуудлага ирээгүй ч байх боломжтой. Өөрөөр хэлбэл тэр дүр үзүүлсэн. Жүжиглэсэн.
-Жүжиглэсэн гэнэ ээ?
-Сэрүүлэг тохиргоо гэж дуулаагүй юу?
-Мэдээж дуулалгүй яах юм, чи намайг... гээд би түүний юу хэлэх гээд байгааг ойлгосон тул үгээ гүйцээж чадсангүй таслав. Конан үргэлжлүүлэн
-Утас зөвхөн дуудлага ирэх үед чичирдэггүй. Сүүлийн үед сэрүүлэг тохиргоо их боловсронгуй болоод байгаа. Заагдсан үйлдлийг хийж унтраах хүртэл чичирээд л байна.
Тэр үнэхээр тийм юм хийнэ гэж үү? гэж би өөрөөсөө чимээгүйхэн асуув. Миний толгойд хэд хэдэн асуултын тэмдэг гарч ирсэн байлаа. Гэвч эхний ээлжинд зөвхөн ингэх боломжтой юу гэж бодож үзвэл хариулт ойлгомжтой байв.
-Түүний тухайд бол юуг ч баттай гэж чадахгүй. Тийм биз дээ? гэж Конан асуухад би үгүйсгэж чадсангүй. Цүкимори тийм зүйл хийх чадамжтай гэж би бодож байлаа.
-Юу л даа. Тэрний жүжиглэсэн эсвэл үнэхээр дуудлага ирсэн эсэхийг мэдэхгүй л дээ. Энэ тайлбар эдгээр боломжийг нээлттэй орхиж байгаа төдий. Аль нь ч байсан энэ тийм хамааралтай зүйл биш. Энэ талаар мартсан ч болно. Түүний жинхэнэ зорилго өөр зүйл байх ёстойгоос цааш
-Жинхэнэ зорилго оо?
Конан намайг бодлогоширч байгааг ажиглаад чимээгүй болж, миний хэлэх үгийг хүлээв. Түүний хуурамч дуудлага хүртэл зохион байгуулахаас буцаагүй жинхэнэ зорилго нь ...
-Намайг гэртээ аваачих гэж үү?
Конан хуруугаа индчээд
-Бинго. Тэр чамайг гэртээ аваачих зорилготой байсан гэвэл бүх юм тодорхой болж байна. Хэн ч ээж нь дөнгөж алга болсон хүнийг ганцааранг нь орхихгүй. Чам шиг хөндий хүн байсан ч тэгэхгүй. Тэгээд ч чи үнэхээр гэрт нь очсон шүү дээ.
Би түүний хэлээд байгаа энэ явдал болсон шөнийн талаар нурж эвдэлсэн балгасыг нүд ирмэх зуур буцаан босгох шиг дахин бодож үзэв. Гэсэн ч дахин баригдсан байшин анх байснаасаа огт өөр байлаа. Конан үнсний саванд тамхиа унтраангаа:
-Чамайг ойлгосон гэж бодож байна. Тэр гэрээслэлийг олох үүргийг чамайг хийхээр зохион байгуулсан.
Миний нуруу хүйт оргив. Хэрэв энэ үнэхээр түүний хэлсэн шиг бол тэр шөнө болсон бүх явдал Ёоко Цүкиморигийн бичсэн зохиолд суурилсан байж.
-Yүнээс гадна бас өөр нэг эргэлзээтэй юм байна. Гэрт нь очиход юу болсныг сана даа. Хэрэв би алдаагүй бол түүний гэртээ ороод хийсэн эхний зүйл бол нойтон биеэ арч гэж чамд алчуур авчирсан гээд Конан толгойгоо өргөж, над руу хутга шиг хурц нүдээр хараад
-Энэ жирийн үзэгдэл биш биз дээ? Хамгийн түрүүнд хийх ёстой үйлдэл бол алчуур авчрах биш харин ээжийгээ хайх биз дээ? гэв.
Ёоко Цүкимори хэнийг ч алаагүй гэж бат шийдчихээд байсан тул би Конан ямар ч үндэслэл босгосон бай түүний бодлыг няцаах ёстой байв.
-Тийм ээ. Чиний зөв. Бас үнэн. Гэсэн ч би байшинд хөл тавьмагцаа хэн ч байхгүй болохыг мэдэрсэн. Цүкимори гэрт нь дөнгөж хоёр дах удаагаа очиж байгаа гадны надаас илүү байдлыг тодорхой мэдсэн байх ёстой гэж би хэлэх байна.
Гэсэн хэдий ч би Конаны сөхөж тавьсан бүхэнд сэтгэл хөдөлж байв.
-Ёоко-чан байшинг шалгалгүйгээр ээж нь байхгүй байгааг тодорхойлох боломжтой байсан гэх гээ юу?
-Тийм ээ гэж би толгой дохив.
-Тэгж бодохгүй байна гээд Конан хамгийн шилдгээрээ маасайж
-Би насан хүрсэн хүн. Хорвоо ертөнцийн олон зүйлийг олон янзаар үзэж өнгөрүүлсэн болохоор чам шиг ингэж зөвөөр бодож чадахгүй гэсэн үг.
Өөрт байсан тун бага мэдээллээр хэрхэн ийм их зүйлийг тодруулж чадсаныг нь харахад тэр мөрдөгч гэдэг алдрыг хүртэх бүрэн эрхтэй хүн юм. Тэр гайхалтай чадварлаг нэгэн гэдэг нь үнэн. Би энийг нь дахин нэг удаа ойлгоход хүрэв. Бүр илүү ихийг сонсох гэхээс тэвчээр алдаж байлаа.
-Чамайг тэнд очих үед ээж нь хэдийн үхчихсэн, бас тэр үүнийг мэдэж байсанд учир байж болох. Тийм болохоор л тэр түүнийг хайх гэж яараагүй хэрэг. Тэгж жирийн бусаар биеэ авч явсныг ийм аргаар тайлбарлаж болно, чи тэгж бодохгүй байна уу?
Миний хүчлэн дуугарсан хоолой сөөнгөтөв.
-Юу гэх гээв?
Учир нь Конан юу гэж хариулах гэж байгааг би маш сайн мэдэж байлаа. Намайг харц буруулмагц түүний урт гар сунан, миний толгойг өнгөрөөд, зорчигчийн талын цонхон дээр хүчтэй газардав.
-Ойлгоход хэцүү байна уу? Тэгвэл би чамд шулуухан хэлээд өгье гээд урагш бөхийхөд түүний ширүүн төрх миний өмнө тулж, тамхины утааны нэвширсэн үнэр хамарт минь таагүйхэн ханхлав.
-Тэр охин, Ёоко Цүкимори ээжийгээ алсан.
Ингэж хэлээд тэр харцаа урд цонх руу шилжүүлэхэд би даган, тэр зүг рүү харлаа. Чигээрээ туслах замын цаана төв гудамж час улаан өнгөнд дарагдсан нь үзэгдэв. Далайн гүнд загаснууд нааш цааш сэлэлдэх шиг харьж яваа сурагчид зогсоо зайгүй хөлхөлдөх нь тодхон байлаа. Гэтэл нэг хүн гудамжны эхэнд тэр олон хүнээс тасран, хөдөлгөөнгүй зогсч байв. Жаргах нарны туяа улайран тусч байсан тул тэр хүний царай ялгарч үзэгдэхгүй байсан ч, урт хар үстэй, туранхай хүний дүрс харагдаж байлаа. Би зөвхөн хэн нэгэн ахлах сургуулийн охин тэнд зогсоод Конан бид хоёр луу ширтэж байхыг л мэдэж байв.
Тэр бидэн рүү ирсэн ч үгүй, холдон явсан ч үгүй, бидний зүг ширтэн зогсох аж. Бидэнд огтхон ч садаа бололгүй зүгээр л зогсож байгааг үл харгалзан тэр дүрс бусдаас маш хүчтэй ялгарч байв. Би суудал руугаа шигдэн тэсгэл алдаж
-Яг одоо эндээс явъя, гуйя гэж яаруулав.
-Итгэлтэй байна уу? гэж Конан харцаа урд цонхноос шилжүүлэлгүй асуув.
-Тийм ээ гэж би хариулахад Конан “-хмм?” гэж дарамтанд орсон янзтай дуугарав. Тэгээд нетралаар дамжин араагаа хурдан сольж, нарийхан туслах замаар шуугисан хурдтай ухарч, нүд ирмэх зуурт тэр сурагчийн эсрэг талын гудамжинд хүрэв. Энэ зуур би нударгаа зангидан суухаас өөр юу ч хийж чадсангүй. Конан эхэндээ юм дуугараагүй боловч улаан гэрлэн дохионы өмнө зогсоход, энэ мөчийг л хүлээж байсан аятай түрүүнийхээ яриаг үргэлжлүүлэв.
-Тэр ээжийнхээ гэрээслэлийг хуурамчаар үйлдэхийн тулд бүхий л шаардлагатай тохиргоог урьдчилан гүйцэтгэсэн гэдгийг чамд тайлбарлах хэрэггүй байх, тийм үү? гэхэд би толгой дохив. Миний хийж чадах зүйл энэ л байлаа. Амаа нээвэл юу гарахыг өөрөө ч мэдэхгүй байв.
-Тэр ухаантай охин. Өөрөө биш хөндлөнгийн хүн гэрээслэлийг олбол жинхэнэ юм шиг харагдах боломж хамаагүй өснө гэдгийг мэднэ. Харин тэр хөндлөнгийн хүнээрээ чамайг сонгож. Тэгээд ч үнэхээр ч чи түүний өмнөөс гэрээслэлийг олсон болохоор түүний төлөвлөгөө гялалзтал хэрэгжжээ гэсэн үг.
Би шүдээ зуув.
-Би бас гэр бүлийнх нь гишүүний хувьд түүнд ээжийгээ алахад тийм ч төвөгтэй байгаагүй гэж бодож байна. Ээжийгээ гэрээсээ гаргахын тулд ямар арга хэрэглэсэн байж болох талаар ярих ч шаардлагагүй. Ингээд үлдсэн зүйл гэвэл өндөрт байдаг хаягдсан цэцэрлэгт очоод, хад руу түлхэж унагаад л болоо.
Би нударгаа чанга зангидсан тул өвдөж байв.
-Тэрэнд бол хүүхдийн тоглоом л гэсэн үг, тийм биз?
"Ингэж том дуугарахаа боль. Чи түүнийг над шиг сайн мэдэхгүй" гэж тэвчээр алдан хашхирчихгүйн тулд би өөртэйгөө хүчээ шавхан тэмцэлдэж байв. Намайг тэвчээргүй зан биш уур хилэн эзэмдсэн байлаа. Өөр хүн түүний тухай ийм маягаар ярихыг сонсоход, хашааны минь зүлгийг танихгүй хүн талхилаад байгаа мэт санагдаж, бухимдаж байв. Конан машинаа замын хажуу руу шахан зогсоогоод, инээмсэглэж
-Ирчихлээ гэхэд нь гадагш шагайвал бид кафен ойролцоох төв гудамжинд ирсэн байв. Би долгой дохиод
-Баярлалаа гэхэд Конан ердийнхөөрөө хөнгөмсөг инээмсэглэл нүүрэндээ тодруулаад америкчууд шиг мөрөө хавчив.
-Айлгасанд уучлаарай. Гэхдээ хааяа ч гэсэн би цагдаа, мөрдөгч гэдгээ харуулж байх хэрэгтэй шүү дээ гээд маасайн хэлсэн ч нүдэнд нь инээмсэглэсэн шинж огт байсангүй.
-Тэгээд бас надаас үргэлж юм нуугаад байж чадна гэсэн буруу ойлголт чамд төрүүлмээргүй байна гээд миний мөрнөөс татаж, өөртөө ойртуулаад
-Ойрын үед ямар нэг сонирхолтой мэдээлэл санаж чадвал би их баярлах болно шүү. Тэгвэл надад зарим нэг таагүй ажил хийх шаардлага гарахгүй гэв.
Түүний энэ онцгой шивнээ миний нурууг даган хүйт оргиуллаа. Хүний хоолойд хутга тулган сүрдүүлэхэд ийм мэдрэмж төрдөг байх гэж би таамаглав. Би юм хэлсэнгүй харцаа буруулахад, цонхны шилэнд нүдээ цавчилахаас өөр өчүүхэн ч хөдөлгөөнгүй суух баргар царайтай ахлах сургуулийн сурагчийн тусгалыг олж харав. Тэр сурагчийн гар цээжнийхээ зүүн талыг атгасан байхыг би гэнэт анзаарахад хурууны минь үзүүрт танил зүйл мэдрэгдлээ. Аллагын жор. Өөрөө ч мэдэлгүй миний гар түүнээс зуурчээ. Энэ бол юу ч тохиолдсон миний хамгаалах ёстой ганц зүйл. Яагаад гэвэл аллагын жор намайг Конанаас давуу болгож байгаагийн ганц илэрхийлэл, бас Ёоко Цүкиморигийн эсрэг сүүлчийн тамга хөзөр минь.

Кафе хаасны дараа бүдэг гэрэлтэй өрөөний шалыг арчиж байтал гэнэт замд нэгэн сүүдэр саад болоход нь дээш харвал сүүдрийн эзэн болох хүн хөлөө алцайн, гараа цээжиндээ зөрүүлэн зогсч байв.
-Та хоёр хэрэлдчихээ юу? гэж Мирай-сан хөмсгөө гүн атируулан намайг дээрээс харан асуув.
-Хэрэлдэх ээ? Хэн? Хэнтэй? гэж би асуув. Худал дүр үзүүлсэнгүй, би үнэхээр мэдэхгүй байлаа.
-Чи чинь тэнэг юм уу? Ёоко та хоёр л байж таараа шүү дээ. Өөр хэн байх юм.
-Би өөрийгөө тэнэг гэж үнэхээр бодохгүй л байна шүү. Тэр ч яахав, юу чамайг тэгж бодоход хүргээ вэ?
-Та хоёрыг харсан хэнд ч гэсэн ойлгомжтой байна. Ойрын үед огт юм яриагүй биз дээ?
Би шалны модоо түшин бодлогошров.
-Яриагүй гэж үү?
Би өнөөдрийн ажлаас өөр юу ч санахгүй байв.
-Мэдэхгүй байгаад чинь гайхахгүй байна. Чи өчнөөн олон км-н цаана байсан юм чинь.
Түүнийг энэ талаар хэлмэгц би Конаны талаарх бодолдоо автан хаа хол байснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов. Би хэрхэн Конаныг давах талаар ажлын дундуур зогсолтгүй бодож байсан билээ. Гэсэн ч хичнээн их энэ талаар бодох тусам төчнөөн ихээр би түүнийг ялах ямар ч боломжгүйгээ ойлгоход хүрч байлаа.
-Ямартаа ч чиний хувьд энэ шинэ зүйл биш болохоор ингээд орхиё
-Эсэргүүцэж байна
-Хүлээж авахгүй
Өрөвдөх сэтгэлгүй амьтан.
-Yргэлжлүүлж хэлэхэд энэ удаад Ёоко ч гэсэн хачин байна. Надад тэр чамаас зайлсхийгээд байх шиг харагдлаа гээд Мирай-сан эрүүгээ урагшлуулан надад ойртоод
-Чи тэрнийг яачихсан юм, алив ээ тайлбарлах гээд оролд л доо. Би сонсож өгье
Тэр байдаг шигээ өөрийнхөө бодолд бат итгэн зөрүүдлэх нь бараг л зугаатай санагдаж байлаа.
-Хохирогч нь би байж мэднэ гэсэн бодол толгойд чинь орж ирсэнгүй юу?
-Yгүй шүү. Би юу ч болж байсан Ёокогийн талд
-Ямар утгагүй хорвоо вэ
-Өө, чи одоо л анзаарч байна гэж үү? гэж Мирай-сан миний харамссан үгэнд ихэмсгээр хариулаад
-Хорвоо ертөнц хаашаа ч явсан шударга бус бас утгагүй. Тийм биш байсан бол анги давхарга гэдэг юм анхнаасаа байхгүй л байх байсан. Дэлхий даяар тохируулга нь ийм новшийн байхад би яагаад гэгээнтэн шиг дүр үзүүлж өөртөө төвөг удах ёстой билээ? Би өөрийнхөө дүрмээр амьдардаг хүн.
Хэзээ нэгэн цагт, хэн нэгэн аминч үзэл гэсэн үгэнд тохирсон биет хайж байсан бол энэ эмэгтэйг өмнө нь аваачих хэрэгтэй юм байна даа.
-Миний амьдрах зарчим энгийн байгаа биз?
Тийм ээ, энгийн гэдэг нь ч үнэн шүү. Тэр бусад хүмүүс юу ч гэж байсан өөрийнхөө зорилгыг биелүүлнэ гэсэн ганц л дүрэмтэй. Тэгээд л гүйцээ. Гэвч би энэ ганц дүрмийг биелүүлэх хичнээн хэцүү болохыг төсөөлж ч чадахгүй байлаа. Хүн болгон ингэж чадахгүй. Хүн болгон түүн шиг хүчирхэг биш. Гэвч тэр дэлхий ертөнцийн чимээ шуугиан түүний тоглолтонд саад болохыг үл зөвшөөрөн, гитараа үргэлжлүүлэн тоглосоор л байдаг. Түүн шиг ийм хосгүй хүмүүсийг зовлон таригч, эгоист гэж тодорхойлдог ба үзэн ядагчид ч бас байдаг байв. Одоогийн байдлаар би энэ үнэлгээг шударгад тооцож байлаа.
-Тийм ээ, энгийн юм. Би бараг л атаархах нь байна.
Гэхдээ л харамсалтай нь би түүнийг маш сайн ойлгож байв. Нэг гартаа микрофон атгаад, нөгөө гараараа үзэгчид рүү дунд хуруугаа гаргаж чадах ийм эрх чөлөөтэй эмэгтэй надад хөгжилтэй байлаа. Шүтэн бишрэгчийнх нь хувиар түүн шиг ийм ганц хоёр хүн байлаа гээд дэлхий сөнөчихгүй шүү дээ гэж бодож байв.
-Тэгэхээр, одоо уучлал гуйсан чинь дээр
-Чамаас уу? гэж би юу ч ойлгоогүй царайлахад Мирай-сан гайхаж, инээмсэглэв.
-Тэнэг. Надаас уучлал гуйгаад ямар хэрэг байна. Тэндээс бидний зүг тагнуулдаад байгаа бяцхан гүнжээс гэж “хатан хаан” чанга дуугаар хэлэв. Би эргэн харвал түрүүн яриа эхлэх үед хэн ч байгаагүй кассан дээр Цүкимори зогсож байлаа. Бидний харц тулгарав.
-Эрхэм дээдэс уучлал гуйлгуулахыг хүсч байна гэж миний чихэнд сонсогдлоо. Энэ үнэн үү? гэж би хорон өнгөөр асуухад Цүкимори хоромхон зуур харцаа доошлуулав.
-Надад яагаад тийм зүйл хэрэгтэй гэж? Бид нэг нэгэнтэйгээ ОГТХОН Ч муудалцаагүй. Тийм биз дээ? гэж тэр талон ялгах зуураа хэлэв.
-Эрхэм дээдэс өөр бодолтой байна уу даа гэж мөхөс би айж байна
-Нүдээ нээгээч, чамд уурлаагүй юм шиг харагдаад байна уу? Үүнээс ойлгомжтой байдал үзүүлж чадна гэж үү. Алив л дээ. Та хоёрын дунд явсаар залхчихлаа, тэгэхээр бушуухан ямар нэг юм хийгээд уучлаарай гээд хэлээдэх
-Санаа зоволтгүй дээ, Мирай-сан. Би ОГТХОН Ч уурлаагүй байна. ХЭРЭВ бид маргалдсан байгаад, ХЭРЭВ Нономияа-күнгээр уучлал гуйлгуулахыг хүссэн байлаа ч, тэр өөрийн буруугаа хүлээгээгүй цагт ямар ч хэрэггүй шүү дээ. Үнэн сэтгэлээсээ л биш бол хоосон уучлал эрсэн үг хэлэхгүй байсан нь надад дээр санагдаж байна гэж Цүкимори нэг амьсгаагаар хэлэв.
-Санаа зоволтгүй, огтхон ч уурлаагүй гэнэ ээ?
Би түүний над руу шууд хандаж хэлэхгүй байгаа, егөөдсөн битүү санааг сонсоод цухалдаж эхлэв.
-Хэрэв тэр ямар нэг юм хэлье гэж хүссэн юм бол өөрийгөө тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Тийм биз дээ, Мирай-сан?
-Тээр, харав уу, Мирай-сан. Нономияа-күн өөрийнхөө юу хийснийг ч мэдэхгүй байхад маргалдсан гэж болохгүй биз дээ
-Би уучлал гуйхгүй, Мирай-сан. Тэр өөрөө л цухалдаад байна шүү дээ
-Мирай-сан. Энэ дүнхүүтэй дахиж зууралдахаа больё
Гэнэт Мирай-сан хоёр гараараа үсээ сэгсийлгэн, арзайлгаснаа
-Ааааааааааааааааааааааааааааааааааа гэж хамаг чадлаараа бархирав.
-Юу гээч там бэ? Зүгээр амаа татацгаа. Та хоёр миний тэвчээрийг барчихлаа.
Менежер, Саруватари-сан хоёр юу болсныг сонирхон ажилчдын өрөөнөөс болгоомжтой шагайв.
-Энэ! үнэхээр! тамын юм!
Мирай-сан миний хүзүүг гараараа ороон авахад хацарт минь шүргэх зөөлөн зүйл түүнд нэг ч гэсэн эмэгтэйлэг чанар байдаг юм байна гэж бодоход хүргэв. Тэр миний гомдоллохыг тоолгүй, тэр чигээрээ кассыг чиглэн хурдан хурдан алхах зуураа
-Нааш ир гэж хашхирав. Кассанд хүрмэгцээ бодож байсанчлан сул байгаа гараа сунган Цүкимориг намайг барьсан шигээ барин авч хүзүүг нь ороов. Мирай-сангийн албадлагын дагуу бид хүссэн хүсээгүй ойрхон зайнд нүүр нүүрээрээ туллаа.
Би Цүкиморигийн царайг харахыг огт хүсээгүй ч харамсалтай нь Мирай-сангийн цээж нь ааш шигээ биш тун даруухан байсан тул харах орчинг минь хязгаарлахад хангалтгүй байв.
Тэр хэзээ ч надаас тэр үгийг олж сонсохгүй. Хэзээ ч.
-Юу гээч, би тийм ч тэвчээртэй хүн биш. Ийм ядаргааг би цаашид тэвчихгүй нь. Үлдсэн ажилд санаа зоволтгүй зүгээр л эндээс арилаад өг гэж Мирай-сан хүн бүхэн тэртээ тэргүй мэддэг болсон зангийнхаа талаар бидний дээрээс орилов.
-Нономияа чи Ёокогоос уучлал гуйна. Харин Ёоко чи тэгэхэд нь уучилна гэж бидэн рүү ээлжлэн муухай харангаа хэлээд
-Надад хэрүүлийн чинь шалтгаан юу байх нь хамаагүй, гэхдээ буудал хүртэл замдаа эвлэрэх ёстой. Тэгээд маргааш урьдынх шигээ ажилдаа ирцгээх болно. Ойлгов уу? Энэ бол тушаал шүү гэв. Нэг мэдсэн Цүкимори бид хоёр харц солилцож байв. Тэгээд хормын дараа нэгэн зэрэг санаа алдлаа.
-Хөөе, хариулт чинь хаана байна?
Бидний дээрээс шаагин буух хүч илүүрхсэн тушаалыг сонсоод бид дахин нэг удаа харц солилцож, дуулгавартайгаар толгой дохин
-Ойлголоо гэж хариулахаас өөр зам үлдсэнгүй.

Гудамжны бүдэг цагаан гэрлийн доор буудал руу хөтөлсөн нарийхан туслах замаар бид дуу шуугүй алхаж байв. Төв гудамжны дагуу зам дээр ирэхэд бидний харах орчин гоёмсог неон гэрлээр дүүрэв. Тод гэрэлтэй тэнцвэржин, хүмүүсийн тоо ихсэж, дуу чимээ ч нэмэгдэв. Зөрөн өнгөрөх машины гэрэл бидэн дээр шар туяа тусган, алсад дуут дохио ойр ойрхон хангинахад тулалдах гэсэн мэт нэгэн нохой тэнхээ мэдэн хуцан хариулах аж. Харин бид хоёр юу ч ярьсангүй. Гэтэл энэ тэвчихийн аргагүй уур амьсгалд Цүкимори түрүүлэн бууж өглөө. Тэр зогсов.
-Чи ойрд жаахан сонин байна шүү гэж тэр шивэгнээд шуудхан асуудалдаа орж
-Ямар нэг юм сэтгэлийг чинь зовоогоо юу? гэж асуув.
-Тэгж харагдаж байна уу? гэж би сөргүүлэн асуухад тэр цэмцгэр эрүүгээ жаахан хазайлгаснаа
-Конан-сантай хамаатай юм уу? гэж үргэлжлүүлэн асуув. Би түүний ойр орчимд Конаны тухай дурссанаа нэг л санахгүй байх чинь.
-Намайг байхгүйд тэр кафед ирсэн гэж би дуулсан юм.
Гэсэн ч тэр ямар нэг юм мэдэж байгаа гэдгийг би ойлгов.
-Та хоёр их дотно, яг л хосууд шиг байсан гэж Мирай-сан хэлсэн.
Мирай-сан бидний талаар юу гээч юм чалччихаа бол? Мэдэхийг ч хүсэхгүй байна.
-Энэ чамд хамаагүй гэж би ширүүнээр хэлээд харцаа буруулав. Би түүнтэй Конаны талаар яримааргүй байлаа.
-Хамаатай
Би түүнийг оролцуулахгүйгээр Конантай учраа олохоор зүтгэж байв.
-Үгүй гэж байна.
Мэдээж түүнийг үүнд хутгалдуулахыг хүсэхгүй байгааг минь тэр мэдэх аргагүй гэдэгт би итгэлтэй байлаа.
-Би тоохгүй орхичихож чадахгүй гээд гэнэт түүний харц чухал болж хувирав.
-Чиний талаар л бол надад чухал биш зүйл гэж огт байхгүй.
Цүкиморигийн томорсон тунгалаг нүдэнд миний огтхон ч сонирхсон шинжгүй төрх тусч байв.
Боль. Над руу ингэж битгий хар.
Миний зориуд булзааруулах сэдвийг шургуу мөрдөөд байгаа түүнд дургүйцлээ илэрхийлэх арга надад байсангүй ч эцсийн эцэст би л бодсоноо нуух гэсэн хүн нь учраас дургүйцсэн сэтгэлээ сул тавиад, дараагийн алхмаа хийлээ.
-Би түрэмгий охидыг үзэн яддаг.
Би бүрэн жүжиглэж байсан бол уучилж болох байсан байж магадгүй ч, харамсалтай нь уурлаж байгаагаа би нууж чадахгүй байлаа. Сүүлийн үед миний нуруун дээр олон ачаа байгаа нь үнэн. Конантай ямар ч ахиц гарахгүй байгаад уур хүрч байгаагаас гадна мухардлаас чөлөөлөгдөх арга олж чадахгүй байгаа нь дарамт болоод байв. Бас тэрнийг аллагын жорын талаар олоод мэдчих вий гэхээс байж сууж чадахгүй байсан ч хамгийн ихээр би Цүкиморигийн хаана ч хүрэхгүй байгаа мэт санагдаж байгаагаас цухалдаж байлаа. Гэнэт Цүкимори миний гарнаас татаад
-Нааш ир гэв. Тэр намайг автобусны буудлын ойролцоох вандан руу аваачаад суулгав. Тэгээд хэдхэн метрийн цаадах автомат машин руу дэгдэн одож, гартаа хоёр лаазтай ундаа барьсаар тэр дороо буцаж ирлээ. Тэр инээмсэглээд
-Чи ҮҮНД дуртай, тийм биз дээ? гэж асуув. Тэр хүйтэн, нойтон, лаазтай жүржийн шүүс атгажээ. Би мэл гайхан цэл хөхөрч, бухимдаж байснаа таг мартав.
Ёоко Цүкимориг дутуу үнэлж огтхон ч болохгүй хүн юм. Ангид болсон яриаг тэр бүгдийг нь сонссон байж.
-Мирай-сан биднийг эвлэр гэж хэлсэн ч бид дахиад муудалцчих юм бол маргааш түүний царайг харах аргагүй болно.
Би түүнээс шүүсийг шүүрэн авч, онгойлгоод том балгав.
-Бидний төлөө тэгж их санаа зовдог хүн байгаад бид өөрсдийгөө азтайд тооцох хэрэгтэй. Тэгж бодохгүй байна уу?
Шүүсний исгэлэн боловч сэргээгч амт миний сэтгэлийн шуургыг намдаан тайвшруулав.
-Чиний зөв. Намайг уучлаарай.
Цүкимори миний хажууд суугаад
-Үгүй дээ, харин намайг уучлаарай гэв. Түүний үсний үзүүр салхинд найгах аж.
-Би ч гэсэн ууртай царайлах гэж оролдсон шүү дээ гэж тэр харцаа доошлуулсан хэвээр өгүүлээд инээд алдав.
-Яагаад гэвэл чи намайг тоохгүй байсан болохоор гэж тэр хэлээд зэмлэсэн харцаар над руу ширтэж, нүүрээ ойртуулав.
-Манайд дахиад ирээрэй. Чиний дургүй зүйлийг дахиж хийхгүй гэдгээ амлаж байна. За юу? гэж тэр тоглоом хийн хөгжилтэйгөөр инээд алдсан ч би түүний царайд ганцаардлын сүүдэр татахыг олж харахдаа ганцаараа амьдрах болсныг нь санав. Цүкиморигийн байшин хичнээн том билээ, хамт амьдрах хүнгүйгээр бүр л том санагдаж таараа. Янз бүрийн сэтгэл зовоосон зүйл миний санаанд орж ирлээ.
-Гэхдээ чи ч бас сүүлийн үед айлчид ихтэй байгаа шүү дээ.
Конанаас болоод Цүкиморид анхаарал хандуулах сөхөөгүй байсан нь үнэн ч түүний ингэж ганцаардсаныг нь хараад надад буруутай юм шиг санагдав.
-Аан тийм. Яагаад гэвэл хэн нэгэн хүн надад туслахаас татгалзаад зогсохгүй үл тоомсорлоод байсан болохоор сургууль дээр амрах зав гарахгүй л байна.
-Эмгэнэл илэрхийлье
-Чамайг тоглоом хийгээгүй үнэнээсээ хэлсэн гэдэгт чинь итгэж байна гээд Цүкимори мөрөө хавчин хөнгөн санаа алдав. Гэсэн ч би Цүкиморигийн нөхцөл байдлаас илүү Конаны хэрэгт бүх хүчээ шавхахаар нэгэнт шийдчихсэн билээ.
-За юутай ч би кафед ердийн байдгаараа байхыг хичээе. Тийм болохоор чи Мирай-санд хэдэн аятайхан үг хэлээрэй гээд би яриагаа төгсгөн бослоо.
-Конан-сан та хоёр яг л олон насны зөрүүтэй ах дүү хоёр шиг гэж Цүкимори бувтнаад
-Та хоёр хоёулаа эрэгтэй болохоор би хаягдчихсан юм шиг санагдаад, гомдоод байгаа байх гэхэд би вандан дээр эргэн суугаад түүний унжийсан царайг хажуунаас нь сэмхэн харав.
-Конан-сан бид хоёр ах дүүс шиг гэнэ ээ? Мирай-сан бид хоёрыг ч бас ингэж харьцуулаагүй бил үү?
-Тийм ээ тэгсэн. Нээрэн чамайг хэлсэн чинь та 3 хоорондоо их төстэй юм байна. Царай төрхийг чинь хэлээгүй гэдгийг ойлгож байгаа биз дээ?
-Тодорхой хэл дээ.
Би түүний нүдэнд юу гэж харагддаг нь их сонин байлаа.
-Бодъё л доо. Яг зөв үг эсэхийг нь мэдэхгүй ч яагаад ч юм та гурвын амьдрах арга чинь төстэй
-Амьдрах арга юм биз дээ
-Уучлаарай, би ойлгомжтой хэлж чадахгүй байна
-Үгүй дээ, юу гэх гэснийг чинь ойлгочих шиг боллоо.
Амьдрах арга гэдэг маш өргөн хүрээтэй ойлголт боловч “бидний үнэлэмж” гэж хувиргавал минийх тэр хоёрынхоос хол зөрөөд байхгүй байлаа. Цүкиморигийн бодол сонирхолтой байсан тул дахин нэмж асуумаар санагдав. Ялангуяа Конаны талаар.
-Хэлээч, Конаныг юу гэж боддог вэ? Хачин хүн шүү, тийм ээ? гэж би асуухад Цүкимори эрүүгээ тулан учиртай гэгч нь санаа алдаад
-Тэгэлгүй яахав гэж хариулав.
-Баяртай харагдахгүй байх чинь гэж би тод хэлэв.
-Надад тэр таалагддаггүй. Тэрний үргэлж миний зан төрхийг унших гэсэн оролдлогуудаас нь болгоомжлох хэрэгтэй болдог тул түүнтэй байхад надад эвгүй байдаг. Тэгэхээр түүнтэй удаан хамт байхаараа би ядарчихдаг юм. Бүх мөрдөгчид түүн шиг байдаг юм болов уу? гээд бие нь жихүүцсэн аятай туранхай мөрөө хавчийлгав. Түүний ийм байхыг би бараг харж байсангүй. Гэвч Конан шүү дээ. Тэрний тухай ярьж байгаа бол хэн ч байсан иймэрхүү байдал гаргах байх. Тэр яавч жирийн хүн биш.
-Гэвч эсрэгээрээ чамайг миний хажууд хэд л бол хэдэн цагаар байгаасай гэж хүсдэг. Яагаад тэр юм бол? гэж тэр толгойгоо эргүүлэн миний царай руу яг л бяцхан чөтгөр аятай ширтэв.
-Надаас бүү асуу гээд би түүн рүү хяламхийгээд харцаа буруулж
-Бусад мөрдөгчид ямар байдаг талаар мэдэхгүй юм. Гэхдээ тэр их хачин хүн. Тэр дандаа намайг хүссэнээрээ хөдөлгөдөг. Би түүнтэй тэнцэхгүй.
Тийм ээ. Би арга мухардчихаад байв. Тэр анхнаасаа л надад өрсөлдөгчийн хувьд дэндүү ахадсан нэгэн байсан байх.
-Чи түүнтэй төстэй болохоор тэрнийг надаас илүү ойлгодог байх ёстой. Тийм биз дээ? гэж Цүкимори хэлээд уруулан дээрээ хавирган сарны хэлбэр үүсгэн, инээмсэглэл тодруулав. Миний зүрх дэлсэв.
-Тэр шаардлагатай хэмжээнээс илүүтэйгээр надад биш чамд анхаарлааа хандуулж байгаагийн учир нь чи түүнд таалагддаг болохоор гэж бодохгүй байна уу? гэж тэр нэмэв. Түүний үг болгон миний зүрх рүү чичлэх мэт болж байв.
-Худлаа. Би түүний юу бодож байгааг мэдэх юм алга
-Тийм л дээ. Гэхдээ хааяа хааяа би чиний ч бас юу бодож байгааг мэддэггүй, Нономияа-күн гээд тэр үсээ намируулан хөхрөв. Миний ухаан булингартсан мэт байлаа. Хэргийн зангилаа маш ойрхон байгаа мэт санагдавч би харж чадахгүй хэвээр байв.
-Юу гэх гэсэн юм бэ? Санааг чинь ойлгохгүй байна.
Гэсэн ч зангилаа үүний цаана байгаад итгэлтэй байна.
-Ммм, түрүүний хэлсэн шиг та хоёр адилхан гээд Цүкимори зальжинаар инээмсэглэв.
-Би наадахыг чинь сонсчихсон юм байна.
Би түүнийг тэвчиж ядсан янзтай харахад тэр тавгүйтсэн бололтой мөрөө хөнгөхөн хавчаад арай гэж ам нээв. Түүний үг чихэнд минь хүрэх үед миний ухаан саруулсан цэлмэлээ.
-Чи түүний юу бодож байгааг мэдэхийг хүсвэл өөрийгөө оронд нь тавиад үзэх хэрэгтэй.
Яагаад гэвэл бид адилхан. Бидний бодлын хэлхээ ч адил байх ёстой гэж Цүкимори инээмсэглэн нэмж хэлэв.
Түүний ярьж дуусахыг хүлээлгүй миний толгой ажиллаж эхэллээ. Түүний одоог хүртэлх үйлдлүүдийг өөрийн бодолтой тулгаж үзэв. Би яах байсан бэ? Би яахыг хүсэх байсан бэ? Янз бүрийн санаа миний толгойд эцэс төгсгөлгүй хөвөрч эхлэв.
-Уучлаарай. Надад хийх юм байна гэж би түүнд яаран хэлээд 120 иен гарт нь атгуулаад гэр лүүгээ гүйлээ. Би түүний надад хандан хашхирахыг тоолгүй харанхуй хотыг зүсэн яарав.
Би ганцаараа байхыг хүсч байлаа. Ганцаараа байж, үргэлжилсэн бодлоо цэгцлэхийг хүсч байв. Конантай яаж хэрэг явдлаа зохицуулах талаар эцсийн тодорхой хариултыг одоохондоо олоогүй ч (одоо энэ талаар бодох болно) би зөв утасны үзүүр атгасан.
Асуудал заавал тов тодорхой үр дүнгээр төгсөх албагүй. Бас Цүкиморигийн ээжийн хэргийн үнэн учир ч чухал биш. Би энэ хоёрыг л сайн мэдэж байлаа.
Яагаад гэж үү? Яагаад гэвэл би тэгж бодсон болохоор.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.04.15 11:02 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 753
Хөөх яасан гоёийн оруулцан байнашдээ баярлалаа Золушка минээ :angel:
Энэ Конан бас худлаа дүр эсгэчээд жинхэнэ айхтар амьтан бололтой шүү :mrgreen:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.04.15 11:33 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Apr.14.15 1:05 pm
Posts: 69
баярлалаа2. одоо 2хон бүлэг үлдсэнүү


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.04.15 1:58 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
Дхх, одоо 2хоон бүлэг дутуу.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.04.15 4:42 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 479
Location: Төв цэгт
Ашгүй дээ орчихсон байна. Баярлалаа Золушка. :bigthumpup:
Нээрээ одоо хоёрын хоёр бүлэг үлдчээд байдаг. Юуг ч тааж чадахгүй бас уншиж чадахгүй хүлээх хэцүү л байна шүү. Хамаг хурднаараа гялс оруулж өгөөрэй Золушка. :cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.04.15 5:30 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
Золушка нь хичээгээл байна аминдаа


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.05.15 6:53 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.29.15 1:59 pm
Posts: 6
Хvлээгээл байгаа


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.05.15 7:55 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1014
End bna huuhdee!!!


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.05.15 8:23 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 173
Xuleej l bga shu hhe

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.06.15 5:59 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Apr.14.15 1:05 pm
Posts: 69
[WHITE UP POINTING BACKHAND INDEX]


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited