#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.19.17 11:40 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5
Author Message
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 7:26 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
11.40 wrote:
зохиол тэгээд 100% дуусцан юмуу.
Одоо нэг хэсэг үлдсэн. Тэгээд л дуусна даа


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 7:28 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Fever wrote:
Надад Усами хамгийн их таалагддаг, Конаныг зүгээр сонирхолтой дүр гэсэн утгаар нь хэлсэн юмаа :mrgreen:
Цүкимори Нономияа 2-н хувьд бол Нономияа-г хянуур болгоомжтой ухаалаг гэж бодож байсан чинь бага багаар урхинд нь унаж байгаа нь жоохон онцгүй л байна :xmad: Цүкиморид бол бүх зүйл байгаа, хүссэнээ авч сурсан, төгс гэмээр хүн гэхээр нэг ч гэсэн хүссэн зүйлээ өөрийн болгож чадахгүй мэдрэмжийг аваад шинэ туршлага хуримтлууласай гэж бодож байнашд :frog: Усамигийн хувьд, Нономиягийн насандаа ахадцан гэмээр хашир, яхир ч юмшиг занг тэнцвэржүүлж зөөллөөд хөөрхөн хос болоосой :mrgreen:
Харин тэхх. Гэхдээ Цүкимори Нономияа 2 нийлбэл юу ч хийж мэдэх байхаа хихи. Мирай Нономияаг жаахан ч болов сонирхдог байсан бол тэр 2 ч бас галзуу дуэт болох байсан байх


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.10.15 3:19 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Төгсгөл.

-Гэсэн ч би хүн болгоны хүсдэг Ёоко Цүкимори байхаар шийдсэн. Яагаад гэвэл бусдад үлгэрлэдэг сурагчийн дүрд тоглох нь амархан, тэгээд ч тэдний хүсч хүлээдэг шиг амьдрах нь надад тийм ч муухай санагдаагүй болохоор хэмээгээд тэр алчуураа дахин мөрөн дээрээ нөмөрч, миний зүг балетчин шиг хөнгөхөн үсрэн, миний толгойны харалдаа газардав. Миний харах орчныг өтгөн сүүдэр бүрхэн, борооны хар үүл гэгээн сарыг халхалсан юм шиг санагдсан ч тэр ердөө гараа ташаандаа тулан над руу бөхийсөн нь тэр байжээ.
-Би чамд яагаад аллагын жорыг хүлээлгэн өгснийг мэдмээр байна уу, Нономияа-күн?
Түүнийг иймэрхүү далд утгатай, битүү төрх харуулсан цагт ямар ч сайхан зүйл ирдэггүй нь миний хувьд зовлонтой үнэн болоод байлаа.
-Яагаад гэвэл миний мэдэх бүх л хүмүүсээс илүү амьдрал чамд уйтгартай байгаа юм шиг харагдсан болохоор гэж тэр яг л нэг нандин сайхан зүйл олсон мэт хэлэхэд би харцаа бурууллаа.
Яг оночихлоо. Тэрний ажигласан шиг би дэлхий ертөнц хичнээн уйтгартай байгаад үргэлж харамсдаг байв. Миний төсөөлөл л энэ уйтгартай амьдралыг минь илааршуулах ганц оромж байсан юм. Би аллагын жорыг аваад босов.
-Гэхдээ чи миний хүлээж байснаас илүү гарсан шүү. Чамтай ярилцах нь тун ч зугаатай болж таарсан, Нономияа-күн. Чи миний амьдралд орж ирсэн мөчөөс эхлэн өдөр болгон миний сэтгэлийг догдлуулж, миний зүрх өөр хэнтэй ч байснаас илүү түргэн цохилох болсон болохоор би тэр дор нь чамайг заяаны минь хань гэдгийг ойлгосон юм. Ингээд л чамд галзууртал татагдах нь амархан байсан хэрэг.
Тэгээд л бүх зүйл түүний төлөвлөсний дагуу болж, би гэж тэнэг амьтан түүний хамар дор минь шидсэн өгөөшийг, аллагын жорыг үмхчихэж. Би яг л соронздуулсан мэт хашлага руу хүндээр алхлан буцав. Хөлийнх нь чимээг сонсвол тэр миний араас яаран ирж байгаа бололтой.
-Аах
Хяхтнах чимээ сонсогдоход, тэр миний хажууд зогсоод, хашаанаас чанга зууран, бөхийж байв. Доор харагдах харанхуй хоосон зай руу ширтсэнээ нэмэргүй болохыг нь тэр дороо ойлгон, дээшээ эгцрэн над руу эргэлээ.
-Үүндээ харамсахгүй юу?
Би баруун гараа хашаан дээгүүр сунгахад, цагаан цаасан онгоц агаарт тойрог үүсгэн эргэлдэж, ёроолгүй харанхуй руу аажмаар унав. Онгоц хадны хаа нэгтээ унаж, хэдэн сарын турш цас бороонд элээгдэн, эцэст нь буцаад л хумхийн тоос болох биз.
-Зүгээр дээ. Дахиад үүний хэрэг байхгүй.
Би ч гэсэн адилхан. Би ч гэсэн аллагын жорын ардах үнэнийг шударга ёсны төлөө хайгаагүй.
-Намайг буруугүй гэдэгт ашгүй нэг итгэсэн хэрэг үү? гэж түүний инээмсэглэх царай руу би эргээд
-Чи чинь тэнэг юм биш биз дээ? Мэдээж би чамд эргэлзэж байна гэж хүйтнээр хэлэв. Тэр эргэлзэн нүдээ онийлгов.
-Ойлгохгүй юм. Тэгвэл яагаад аллагын жорыг хаячихав?
-Хэн ийм тэнэг түүхэнд итгэнэ гэж? Цагдаа нар надаас яагаад чамайг эцэг эхээ алсныг асуувал би юу гэж хариулбал зохилтой вэ? Намайг “аан, тэрэнд тэгмээр санагдсан бололтой” гэж хэлнэ гэж бодоогүй биз дээ?
Түүнийг сайтар мэдэхгүй хүнд зорилгыг нь ойлгож ухаарахад тун ч амаргүй байх болно. Ёоко Цүкиморигийн үнэн нүүр царайг харснаараа зөвхөн би ийм зүйлтэй нүүр тулж, хүлээн авч чадаж байгаа хэрэг.
-Чамд өөр сонголт бий гэж үү? Тэдний итгэх үгүйг хойш нь тавья. Ямар ч байсан чиний хүч хөдөлмөрөө шавхан байж олсон хариулт шүү дээ гэж тэр даажинтай өнгөөр хэлэхэд
-Тэнэг хэрэг. Би өөрийгөө ичгэвтэр байдалд оруулахаас цаашгүй гэж би толгой сэгсрэн хариулав. Аллагын жорыг, өөрийн тамга хөзрөө түүний өмнө дэлгэн задалж, дайралт хийсэн мөчид жор илбийн хүчээ алдсан. Энэ бол ердөө л тасархай цаас гэдгийг би эцэст нь ойлгож авав. Аллагын жор л өөрөө үнэ цэнэтэй мэт би нандигнаж байсан ч үнэн хэрэгтээ үнэ цэнэ нь аллагын жор гэдэгтээ биш харин Ёоко Цүкиморигийнх байсан болохоор юм гэдгийг тэр надад зааж өгсөн хэрэг.
Үргэлж түүнд хамраараа дөрлүүлсээр байж гэдэг цочролоосоо ангижрах үед өөр төрлийн сэтгэлийн хөдөлгөөн намайг эзэмдэв. Би ингэх хүн биш хэдий ч энэ сэтгэл хөдлөлийг хамгаалах зөн гэж тодорхойлж болох юм. Тэр хэнээс ч илүү уйдсан харагдаж байсан учраас надад аллагын жорыг өгсөн гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн билээ. Аллагын жорын сэтгэл догдлом чанар намайг урин дуудаж, гарцаагүй миний сонирхлыг татна гэдгийг ч тэр мэдэж байсан. Yр дүнд нь тэгнэ гэж бодоогүй ч би анхаарал татах үзүүлбэр түүнд тоглож үзүүлсэн болж байна. Товчхондоо гэвэл тэр ч бас өөрийн уйтгарт амьдралаасаа сэтгэлийг нь донсолгох зүйл хайж байсан хэрэг. Тэгж бодвол надад мэдэгдэлгүйгээр бидний сонирхол нэг нэгнийхээ хүслийг гүйцээсэн гэсэн үг. Би дахин нэг тайлбарт хүрсэн нь тэр ч бас аллагын жагсаалтын нөлөөнд автсан байж болзошгүй гэдэг байлаа.
Тэр сандарсан. Аллагын жорыг илрүүлсэн нь, ээжийнх нь огт санаанд оромгүй тал нь түүнийг төсөөлснөөс нь илүүгээр үймүүлсэн учраас өөрөө ч ухамсарлалгүй энэ байдлаас гарах гарц хайсаар, удаан эрсний эцэст намайг олж, надад аллагын жорыг хүлээлгэн өгсөн байх нь. Yүнийг аврах дохио илгээхтэй харьцуулахад арай сул байлаа. Магадгүй тэр ердөө мэдээллээ хуваалцахыг л хүссэн байх. Магадгүй тэр зөвхөн хэн нэгэн мэдээсэй гэж хүссэн байх. Яах аргагүй ганцаараа үүрэхэд дэндүү хүнд ачаа шүү дээ. Би энэ талаар хэтэрхий их гүнзгийрүүлж бодоод байж болох ч, ингэж л санагдаад байсан тул яаж ч чадсангүй. Гэсэн ч өөрийгөө төгс хэмээн ам бардам нэрлэж чадах ганц хүн Ёоко Цүкимори арчаагүй бяцхан охин шиг мэгдэн сандарч, надад найдаж, намайг түшсэн нь миний зүрх цээжээ дэлдэхэд хүргэж, миний шаналал тэр дороо алга боллоо. Зүрхний минь цохилт бүр бид ч сэтгэл татам хүүхдүүд юм даа гэж байлаа.
Миний харц түүний ард байх цамхгийн цаг дээр тусав.
-Шөнө дунд өнгөрчихлөө гэж үү? гэж би шивнэхэд тэр огцом, хүчтэй эргэхэд даашинзных нь хормой шүхэр шиг эргэлдэв. Цагийн зүү шөнө дундаас нэлээн өнгөрчээ.
-Бүр гайхчихлаа. Би яаж ийм чухал мөчийг алдаж чадав аа?
Маш ховор тохиолдол болж тэр урам хугарсан харагдав.
-Өнөөдөр миний төрсөн өдөр байгаа юм. Цаг 12 болонгуут олон юм хүсэх гэж байсан юмсан. Юу болох нь энэ вэ?
-Баяр хүргэе гэж би түүнийг ямар нэг яршигтай зүйл дуугарчихаас нь өмнө амжин хэлэв. Тэр үсээ янзлан, даашинзаа цэгцлэн, гаднах төрхөндөө санаа тавиад нүүр дүүрэн мишээн над руу эргэн харав.
-Нономияа-күн, өдөр өөрчлөгдчихлөө, тэгэхээр миний төрсөн өдөр гэсэн үг
-Би дөнгөж сая баяр хүргэлээ шүү дээ. Сонсоогүй юм уу?
-Сонссон. Тийм болохоор оройтсон ч гэсэн талархлаа илэрхийлье. Гэхдээ юу гээч, зөвхөн үгээр байгаагүй бол илүү санагдах байсан...
-Үгүй
-Би ярьж дуусаагүй байна шүү дээ, Нономияа-күн. Бусдын юу гэхийг сайн сонсож байх хэрэгтэй шүү
-Нэг зүйлийг санаж ав, Цүкимори. Ямар ч олигтой юм болохгүй гэдгийг мэдэж байгаа тохиолдолд би хүний яриаг дуустал нь чагнаад суух тийм эелдэг хүн биш.
-Санаа зоволтгүй. Би үнэтэй бэлэг хүсэх гээгүй. Бэлэг нь ч бэлэг л дээ. Гэхдээ дурсгалын зүйл болон үлдэх дурсамжтай төстэй зүйл юм гэж хэлэх зуураа даашинзнаасаа гар утсаа гарган ирж миний өмнө сунгав.
-Би хамт зураг авахуулмаар байна
-Чи намайг зураг авахуулах дургүйг мэдсээр байж ингэж асууж байна уу?
-Дургүй юм уу? тэр огт анхаарал хандуулсангүй үл тоомсорлосон царай гаргав. Кафед Усами надаас нэг удаа зураг авахуулахыг гуйж байсан тул Цүкимори энэ тухай мэдэхгүй байна гэж үгүй.
-Гуйя, ганцхан энэ хүслийг л биелүүлчихвэл би өөр юм хүсэхгүй. Жилд ганцхан удаа болдог өдөр шүү дээ, тэгэхээр гуйж байна
Түүний хоолой гуйсан сонсогдож байсан ч эсрэгээрээ хоёр гараараа миний бугуйнаас зууран байх тул тэртээ тэргүй өөрийнхөөрөө л хийх нь.
-За яахав. Гэхдээ ганцхан шүү, сонсов уу?
Түүний зөрүүдлэхийг давахын тулд хүч хөдөлмөр зарцуулаад ямар ч ашиггүй гэдгийг мэдэх тул би хурдан бууж өгөв.
-Маш их баярлалаа гэж тэр алгаа ташин баясаад
-Цагтай цамхгийн урд авахуулъя гээд миний гараас зулгаасан чигтээ алхлав. Цамхаг биднээс гурав дахин өндөр бөгөөд цав цагаан байлаа.
-Мм, хаана байвал дээр вэ? гэж хаана зургаа авахуулахаа шийдэж чадахгүй дуугарахад нь хамаагүй гэж би хэлсэн ч тэр энэ чинь ердөө ганцхан боломж шүү дээ хэмээн намайг зэмлээд, хэд хэдэн зураг авахыг зөвшөөрөх эсэх талаар асуусан тул би амаа хамхиад хана налж, түүнийг газраа сонгох хүртэл хүлээхээс өөр сонголтгүй болов. Түүний сонгосон газар бусдаасаа юугаар ондоо болохыг би огтхон ч ойлгоогүй ч тэр сэтгэл дүүрэн
-Тийм ээ, энд. Энд л хамгийн сайн тохирох юм байна гэж батлаад
-Нааш ир гэж над руу даллахад нь би түүний дэргэд очлоо. Тэр өмнө нь ойртож байгаагүйгээрээ надад ойртоход даашинз нь нимгэн материалтай байсан тул би хувцаснаас ондоо зүйлсийг нь ч бас мэдрэв.
-Ингэхгүй л бол бид зурганд багтахгүй гэж тэр намайг эсэргүүцэхээс өмнө батлаад утсаа барьсан гараа чадахаараа сунгав. Миний гар түүнийхээс урт тул би зураг авсан нь дээр гэж бодоод утсыг нь авч, аль товчийг нь дарахыг тодруулахад тэр жаахан хүлээхийг хүсээд мөрөн дээрх алчуураа авав. Би гараа сунгасан чигтээ түүний юу хийгээд байгааг өөрөөсөө асуун зогсох зуур тэр алчуураа толгой дээрээ тавьж, үсээ чимэглэсэн байсан цагаан цэцгээр тогтоов.
-Болчихлоо гэж тэр хэлээд би түүн рүү сэжигтэйгээр харж байсан тул
-Ингэвэл хөөрхөн, бас гүнж шиг байгаа биз дээ? гэж нэмэв. Түүнд энэ нь үнэхээр зохиж байсан тул би үгүйсгэхээ мартчихсан байлаа. Дараа нь түүний дохиогоор товчлуур дээр дарахад утас чаг хийн дуугарч, Цүкимори хүлээж тэссэнгүй утсыг надаас шүүрэн авч зургийг ширтлээ. Зураг руу сэтгэл хангалуун ширтэх зуур тэр толгой дохин
-Тийм ээ, яг миний бодсон шиг байна гээд заримдаа бүр инээд алдаж байв. Бэлэг түүний сэтгэлд нийцсэн нь сайн хэрэг.
-Энэ зургийг авахуулахыг зөвшөөрсөнд баярлалаа. Би маш их нандигнах болно
-Хэнд ч харуулахгүй сайтар нандигнаарай. Тэгвэл миний санаа амар байх болно.
Тэртээ тэргүй Камогавагийн царай хамгийн түрүүнд нүдэнд үзэгдэхээс би залхсан тул энэ зургийн талаар сургууль дээрх хөвгүүд мэдвэл юу болох талаар бодохыг ч хүссэнгүй.
-Ямар харамсалтай хэрэг вэ. Энэ үнэ цэнэтэй зургаа Мирай-сан Чизүрү хоёрт гайхуулах гээд төлөвлөчихсөн байсан юмсан.
Би түүнийг хориглож чадсан нь бурхны минь аврал.
-За яахав. Би ганцаараа л баярлаж байхаас. Утасныхаа дэлгэцийн зураг болгоод хичээлийн дундуур нүүр дүүрэн инээмсэглэн үзэж, унтахынхаа өмнө үнсэж байх болно.
-Би наад зургийг чинь одоо устгачих юм уу?
-Тоглосон юм аа гэж тэр зальжинаар инээмсэглэв.
-Чи ч гэсэн хармаар байна уу?
-Дуртайяа
Үүнээс хойш түүнд байх миний зураг учраас би ямар харагдаж байгаагаа харах эрхтэй гэж надад бодогдсон хэрэг. Тэр утсаа цээжнийхээ өмнө барьсан байх тул би түүний утасны дэлгэцэнд нүүрээ ойртуулан өвдгөө жаахан нугалахад, түүний дараачийн үг миний чих түүний уруулынх нь ойролцоо байхад дуулдав. Намайг зургийг харсны дараа
-Харав уу? Бид сүмийн өмнө хоёулхнаа хурим хийж байгаа сүйт бүсгүй, сүйт хархүү шиг харагдаж байгаа биз? гэж шивнэв. Би дэлгэц рүү ширтлээ. Хар хувцастай эрэгтэй, цагаан даашинзтай бүсгүй бие биентэйгээ баяртайгаар сугадалцсан дүр зураг харагдав. Бүсгүйн толгой дээрх алчуур сүйт бүсгүйн хуримын гивлүүр шиг харагдах аж. Гайхалтай нь бүсгүйг тэгж харсан мөчид эрэгтэй нь ч бас ёслолын хослол өмссөн мэт үзэгдэх нь тэр. Хамгийн аймшигтай дүр зураг бол цагтай цамхаг яг л сүм шиг харагдаж байсан нь. Сүйт бүсгүй баглаа цэцэг атгасан бол яаж ч харсан хуримын ёслол шиг харагдах нь ойлгомжтой болсон байв. Би зөнгөөрөө түүний гараас утсыг булаахыг оролдоход тэр надаас бултан, салхинд бүжиглэх цэцгийн дэлбээ мэт цааш эргэв.
-Наад утсаа өгөөдөх
-Үгүй шүү. Чамд өгчихвөл зургийг устгачихна гэдэгт чинь би итгэлтэй байна
-Мэдээж би тэгнэ гээд түүнд дахин хүрэхээр оролдоход яг л далавчтай бяцхан дагина шиг хөлийнхөө хуруун дээр усны гадаргуун дээр бүжиглэх адил цаашлахад бидний хоорондох зай улам ихсэв. Тэгээд тэр гулсууран дээр гараад
-Нономияа-күн, би энд байна гэж миний дээрээс яг л хүүхэд шиг цагаахнаар даллав. Ёоко Цүкимори жинхэнэ төрхөөрөө үедээ эрх чөлөөтэй, цадиггүй юм гээч. Над шиг үхээнц хүн яавч аргалж дийлэхгүй.
-Би явлаа
Би их ядарсан байлаа.
-Хүлээ гэж тэр намайг гулсуур өнгөрөн цэцэрлэгийг орхин явахад дээрээс хашхирахад би зөвхөн толгойгоо эргүүлэн түүн рүү харав.
-Чи яагаад өнөөдөр ганцаараа ирсэн юм бэ?
Сарны туяа түүнийг гэрэлтүүлэн, гивлүүр унжуулсан цасан цагаан Цүкимори Жанна Д’арк шиг илбийн мэт харагдав.
-Чи яагаад хэнд ч аллагын жорын талаар хэлээгүй юм бэ? Зөндөө боломж байсан биз дээ? Жишээ нь Конан. Тэр чиний түүх хичнээн тэнэг байсан ч хүмүүст сонсгож чадах байсан гэж бодохгүй байна уу? гэж үл ялиг дүнсгэр хоолойгоор асуув. Түүний доош чиглүүлсэн харцанд огтхон ч хөдөлгөөнгүй, чимээгүй зогсох миний дүрс харагдаж байв. Би инээд алдлаа. Яагаад гэж үү? Яагаад гэвэл түүний асуултын хариулт надад тун ч амархан олдсон учраас. Би өдийг хүртэл хүн болгоноос болгоомжилдог байсан хэрнээ өөрийгөө ч сайн мэддэггүй байж гэхээр үнэхээр тэнэг амьтан юм. Гэсэн ч одоо бол миний хариулт тодорхой байлаа. Тэр эцэг эхээ эсвэл өөр хүнийг алсан эсэх нь, гэмтэй гэмгүй эсэх нь, аллага гэж тооцогдсон хэрнээ азгүй тохиолдлоос болсон осол байсан ч эдгээр асуултууд одоо хамаагүй. Тэр хөмсгөө өргөх нь миний нүдний буланд үзэгдэв.
-Амархан асуулт байна гэж би шөнийн тэнгэрт хандан өгүүлээд
-Энэ ертөнц дээрх чамд эргэлзэх эрхтэй ганц хүн нь би шүү дээ гэлээ.
Бидэнд өөр юу ч хэрэггүй. Би жинхэнэ Ёоко Цүкимориг мэдэж байх нь л хангалттай. Эцэст нь шөнийн хүйтэн салхи надад түүний шивнээг авчрав.
-Мм, би үнэхээр ганцаардахгүй байна
Мөнгөлөг туяа туссан гулсуурын зүг харцаа эргүүлэхэд миний нүд томорсон байж таараа. Учир нь тэр баярласандаа нүдэндээ нулимстай инээмсэглэж байв. Би юу гэж хариулахаа мэдэхгүй болсон тул амаа хамхин Ёоко Цүкиморигийн үл мэдэгдэх энэ төрхийг өөрийн ой дурсамжиндаа хэзээ ч мартагдахгүй болтол нь гүн шигтгэлээ.
Гэнэт тэр дагжин чичрэв. Дараа нь хувцсаа ч хайхарсангүй, хормой нь сөхөгдөхийг ч тоосонгүй доош гулсан буугаад гүйн ирж, миний нуруунд зүүгдэн, хоёр гараараа намайг чанга ороон аваад нуруунд минь нүүрээ наасан чигтээ бөглүү хоолойгоор
-Миний надад эргэлзэх эрхийг олгосон цорын ганц хүн бол чи гэж баяртайгаар хэлэв. Хэн нэгэн надад зөвшөөрөлгүй зүүгдэхийг зөвшөөрдөг хүлцэнгүй хүн би биш боловч түүний гар дэндүү чанга байсан тул холдуулж чадсангүй. Тэр яг л бидний харилцаа гайхалтай сайхан байгаа аятай намайг гинжилчихсэн байлаа. Би эсэргүүцэхээ болиод санаа алдан шөнийн тэнгэр рүү ширтэв. Сарны мөнгөн туяа дэлхийд соронздуулсан мэт гоёмсог торгон утас адил гялалзан бууж байв. Огтхон ч завсарлагагүй. Яг л дэлхийг тэр чигээр нь цав цагаан туяагаараа будах гэсэн мэт.
Сарны туяатай харьцуулахад бусад бүхий л гэрэл бүдэг санагдах аж. Одод хичнээн тод анивчиж байвч, гудамжны гэрэл хичнээн тод цацарч байвч юу ч бүгдийг бүрхэх сарны туяатай тэнцсэнгүй.
Хүрэхгүйгээ мэдэж байсан ч би өөрийн мэдэлгүй сар руу тэмүүллээ. Тэр шөнө би буруу шийдвэр гаргасан ч байж болох юм. Магадгүй би удаан хугацаанд харамсаж ч мэднэ.
Үгүй ээ, надад харамсах боломж ч олдохгүй байж магад. Яагаад гэвэл би Ёоко Цүкимориг мэддэг болсон шүү дээ.
Би толгойгоо хөдөлгөсөнгүй нүдээ анихад тэр шөнийн сар зөөлөн бөгөөд дулаахан байлаа.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.10.15 4:10 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Яаа сүүлийн бүлэг овоо чанга байлаа шүү. Яасан ч урт юм. Яасан ч детальны дүрсэлсэн юм. Ходолгоон бүрий нь нэг бүрчлэн биччихиймаа Мамияа-сэнсэй зүгээр.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.10.15 8:47 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.19.08 9:20 pm
Posts: 2760
Location: Болно гэвэл болж байна ш дээ
энэ тэгээд хэн гэдэг хүний ямар зохиол вэ?

_________________
Өө буга минь


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.10.15 10:13 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Эээ яг юу болоод дуусаадахваа 8O
Тэр шөнө би буруу шийдвэр гаргасан ч байж болох юм. Магадгүй би удаан хугацаанд харамсаж ч мэднэ.
Үгүй ээ, надад харамсах боломж ч олдохгүй байж магад. Яагаад гэвэл би Ёоко Цүкимориг мэддэг болсон шүү дээ.
Энэ хэсэг юу гэсэн үг болвоо :??:

Ямартай ч гэсэн Золушкадаа мааш их баярлалаа, үнэхээр амьсгаа даран уншиж дуусгалаа :mrgreen:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.10.15 1:44 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Угаасаа цувралаар нийтлэгддэг зохиол болохоор Мамияа-сэнсэй дахиж үргэлжлүүлж бичих санаатай ингэж дуусгасан байх. Уншигчдын дунд ч бас үргэлжилж магад гэсэн хүлээлт байдаг юм билээ.

Надад бол Цүкимориг л сараар зүйрлэх шиг санагдлаа. Цүки гэдэг нь японоор сар гэсэн үг миний санаж байгаа зов бол.

Сарны туяатай харьцуулахад бусад бүхий л гэрэл бүдэг санагдах аж. Одод хичнээн тод анивчиж байвч, гудамжны гэрэл хичнээн тод цацарч байвч юу ч бүгдийг бүрхэх сарны туяатай тэнцсэнгүй.
Хүрэхгүйгээ мэдэж байсан ч би өөрийн мэдэлгүй сар руу тэмүүллээ.

Ингээл Цүцимориг харьцуулах аргагүй юм гээд сонгочих шиг болох юм даа. Тэгээд Цүкимориг мэддэг болсон юм чинь оорт нь оор юу ч хэрэггүй гэж дээр бас дурсаад авсан шд Нономияа.

Гэхдээ битүү санааг нь би ч бас сайн ойлгосонгүй. Оорийнхоороо л таамаглалаа. Хүн болгонд уншаад оор оор санагдах байлгүй дээ


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.10.15 1:49 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
monkh862002 wrote:
энэ тэгээд хэн гэдэг хүний ямар зохиол вэ?

Сарны туяа гэдэг зохиол оо.
Зохиолч нь Нацуки Мамияа.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.11.15 9:13 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 484
Location: Төв цэгт
Ямартай ч дуусгаж өгсөнд баярлалаа Золушка.
Гэхдээ энэ төгсгөл хэсгийг үнэндээ ойлгосонгүй. Жорыг ээж нь бичсэн юм шиг байна. Тэгээд Цүкимори мэдээд жорыг аав дээрээ хэрэглэсэн юмуу ээж нь өөрөө хэрэглэсэн юмуу мэдсэнгүй. Тэгээд ээж нь Цүкимори жорыг мэдсэнийг мэдээд амиа хорлочихвуу эсвэл Цүкимори ээжийгээ алчихсануу. Ерөөсөө ямар ч тайлал байсангүй. Уг нь гоё детектив маягийн зохиол юмсанж. Даанч төгсгөлдөө ямар ч тайлал хийсэнгүй их битүү утгатай дуусчихлаа.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.11.15 5:42 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 131
mini hubid bol orchuulaga ni ih saihan boljee. bayrlalaa. shimten unshij duusgalaa.

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.11.15 8:43 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Дээр хэлсэн цуврал зохиол гэж. Ингэж битүү дуусч байгаа нь үргэлжлэх магадлалтай ч байж болох.
Дууссан гэж бодвол ингэж эцсийн нэг тогсгол байхгүй байгаа нь хүн болгонд оорсдийнх нь тайллыг чолоотэй үлдээх зорилготой байх.

Цүкимориг алуурчин гэж бодож ч болно, биш ч гэж бодсон болно. Таны дур хэхэ


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.11.15 9:29 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
stopdown wrote:
mini hubid bol orchuulaga ni ih saihan boljee. bayrlalaa. shimten unshij duusgalaa.
+1


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.17.15 6:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
:wd:


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.23.15 5:47 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Feb.06.13 7:50 pm
Posts: 79
Золушка Золушка баярлалаа. Одоо орцон байгаа байх гээл Face ruu чинь ороод унших гэсэн байдаггүй тэгсэн энд ороод дуусцан байнашдэээ баярлалооооо дуусгаж санаа амарлааа


Top
   
 Post subject: Сарны туяа
PostPosted: Jun.23.15 6:29 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Аа чи ийм нэртэй байсиймуу. Хэн юм болдоо гэж гайхаж байлаа. Баярласан шүү. Зовлогоог чинь дагасан


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.23.15 7:35 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
zoommn wrote:
Золушка Золушка баярлалаа. Одоо орцон байгаа байх гээл Face ruu чинь ороод унших гэсэн байдаггүй тэгсэн энд ороод дуусцан байнашдэээ баярлалооооо дуусгаж санаа амарлааа
+1


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Dec.04.15 8:41 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Гоё зохиол бна шүү. Маш их таалагдлаа. Гэхдээ ер нь бол би төгсгөл хэсгийг нь уншиж бхдаа Цүкимориг зураг авахуулчаад нэг бол өөрөө эсвэл Нономияа-күнг үхнэ гэж бодож блаа. Тэгсэн бол Цүкимориг аав, ээжийгээ алсан гэдэгт итгэлтэй бж болох блаа. Бас нэг ойлгомжгүй зүйл нь ээжийнх нь гэрээслэлийг олох үед буюу аавынх нь өрөөнд орох үед өрөө тоостой бсан болохоор Нономияагийн хөлийн мөр шалан дээр гарч бсан тэхээр Цүкимори эсвэл ээж нь тэр өрөөнд мөр үлдээлгүй яаж гэрээслэл үлдээсэн байх уу? Эсвэл Нономияа анзаараагүй гэрээслэл олдсоны дараа Цүкимори өөр олон хүн өрөөнд орж ирээд өмнө гарсан хөлийн мөр анзаарагдахгүй болсийн бол уу?

Баярлалаа Золушка :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Dec.05.15 10:51 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.08.15 12:07 am
Posts: 20
Баярлаа


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Nov.18.16 2:33 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Nov.10.16 8:10 pm
Posts: 2
үргэлжлэл хэзээ гарах бол доо


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Nov.18.16 5:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Дуусчихсан шүү дээ.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited