#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.28.17 8:02 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.06.15 9:15 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 741
Unuudr orh boluuu :mrgreen:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.06.15 9:27 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Мнхаа


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.07.15 4:37 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
10-р бүлэг “Баяртай”

Төмөр замын гүүрээр хааяадаа галт тэрэг зөрөлдөнө. Ингэх бүрт миний сууж байгаа цагаан хашлага чичигнэн, чих дөжрөм чимээ нүхэн гарц даяар нүргэлэн сонсогдох аж. Би сургуулийн ойролцоох орон сууцны дүүргийн захад төмөр замын гүүрэн гарцан доор сууж байв. Энэ газрыг сонгох болсон учир нь энүүгээр өдрийн цагаар ч хүмүүс явахгүй гэж бодсоноос болсон ба би болзсон цагаа хүлээж байлаа. Хэн ч бидэнд саад болоосой гэж хүссэнгүй. Гарцан доор нарны гэрэл тусахгүй тул саарал бетон хар өнгөтэй болж, улам ч амьгүй мэт харагдахад цаг үд дунд болж байсан хэдий ч хамаг бие хүйт оргилоо. Бетоны дуу тусгаарлагчаас болоод ойр орчмын дуу чимээ алс бөглүү сонсогдох аж. Дуу чимээ гаргалгүйхэн хүлээн суугаа надад яг л эзэнгүй арал дээрх хаягдсан байгууламж дотор байгаа юм шиг сэтгэгдэл төрж байлаа.
Энэ шалтгаанаас болоод л түүнийг бүр ойртон ирэх хүртэл анзаарсангүй. Гэрэл сүүдрийн зааг дээр амандаа тамхи зуусан, гиголо төрхтэй, өндөр хүн марсайн зогсож байв.
-Эй, намайг дуудсан чинь сонин хэрэг байна шүү. Юу болоов? гэхэд нь түүний хоолой эргэн тойрны бетонд ойн цуурайтав.
-Ёоко-чангийн талаар хэрэгтэй юм санасан юм биш биз дээ? гээд тэр тамхиа няслахад парабол хэлбэр үүсгэн газар уналаа.
-Гэхдээ, уф гэж тэр хүзүүгээ дуугаргаснаа яриагаа үргэлжлүүлэв.
-Чи үнэхээр зэлүүд газар сонгожээ. Өнөөдөр надтай халз тулаан хийх гэсэн юм уу, яах гэсэн юм? гээд тамхины ишэн дээрээ гялалзсан хүрэн гутлаараа гишгэв.
-Над шиг сул дорой хүн хэзээ ч халз тулаан хийхийг хүсэхгүй гэж би толгойгоо сэгсрээд
-Гэхдээ, чамтай асуудлаа нэг тийш болгомоор байна гээд тайвнаар босч, хэдэн метрийн цаана байгаа хүн рүү хөдөлгөөнгүй ширтлээ.
-Бүгдийг дуусгая гэж хэлээд би инээмсэглэв.
-Би л тэгж хэлэх ёстой гээд Конан нэг нүдээ анин марсайж
-Чи урилга явуулсан болохоор чамд түрүүлж ярих боломж олгоё гээд хана налж, гараа цээжиндээ зөрүүлэв.
-Би юм хэлэх биш асуух гэсэн юм
-Аа, тэгэлгүй яахав тэгэлгүй яахав. Хэд л бол хэдийг. Надаас ичих хэрэггүй гээд тэр хайхрамжгүй толгой дохив.
-Чи яагаад мөрдөгч болсон юм бэ?
Тэр сониучирхал дүүрсэн нүдээ онийлгоод эрүүгээ үрчив.
-Би бүдүүлэг аашилмааргүй байгаа ч чи шударга ёсны төлөө хүч зарцуулахаар хүн биш шүү дээ
-Yнэхээр бүдүүлэг юм. Хөөх, тэгэхээр ийм асуултанд би өдөр өнгөрөөхийн тулд гэж хариулахыг сонгож байна гэхэд нүүрэнд нь сэрүү татсан инээмсэглэл тодорсон ч миний мэл гайхсан царайг хараад тэр хуурамчаар инээд алдлаа.
-Мөрдөгч байна гэдэг миний амьдрах шалтгаан гээд тэр гэнэт чухал царайтай болов.
-Энэ бол бүхэл өдрийн турш, бүтэн жилийн туршид хөдөлмөрлөдөг ажил. Дээрээс нь нэг бяцхан алдаа гаргахад л амиа алдаж болох ийм мэргэжил би сонгосон ч төрийн албан хаагч учраас хүмүүс над руу дайрч давшилцгаан, миний өчүүхэн цалинг үл харгалзан тэдний татварыг шимэгч хорхой гэж дууддаг. Гэтэл би яагаад ийм тааламжгүй ажлыг сонгосон байж таарах вэ? Юу гээч, баяртай гунигтай бүхий л янзын хүмүүстэй уулзаж, тэдний онд ондоо нөхцөл байдал дахь төрөл бүрийн харилцааг харахын тулд юм шүү дээ.
Конаны сэтгэл хөөрснөөс болоод нүднээс нь хачин оч цацарч, хоосон агаар луу ширтэж байв.
-Хүмүүсийн зүүсэн баг бутран унах мөч хамгийн сэтгэл хөдлөм. Би яг л хүмүүс бидний төрөлх чанар луу өнгийж чадсан юм шиг санагддаг. Хүний сэтгэл ямар ч баталгаанаас илүү үнэнийг хэлдэг юм.
Түүнийг яриагаа дуусгах үед би шоолон инээхээ цаашид хорьж тэссэнгүй.
-Харгис байна шүү Нономияа-күн. Чамайг чухал царай гаргаад байсан болохоор үнэнээсээ хариулж байхад. Одоо чи намайг нэг галзуу амьтан гэж бодож байгаа гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна. Тийм үү?
Би түүний ширүүн харцанд бушуухан шиг толгой сэгсрэн хариулав.
-Огтхон ч үгүй. Харин ч ийм утгагүй зүйл сонсоод санаа амарчихлаа. Чамд зохиж байна
-Хөөх, наадах чинь тун ч уламжлалт бус үнэлгээ байх юм
-Тийм байх. Эцсийн эцэст би ч гэсэн чам шиг хэрэггүй амьтан шүү дээ
-Мэднэ ээ гэж энэ удаад тэр намайг шоолоод
-Анх чамайг харсан мөчөөс хойш гэлээ. Түүний маасайхыг харсан хоромд би Цүкиморигийн дүгнэсэн шиг бид үнэхээр адилхан юм гэдэгт бүрэн итгэв.
-Тэгэхээр, өөр надад хэлэх юм байна уу? гэж тэр асуугаад гараа элгэндээ зөрүүлэв.
-Чамд хэлэх албатай юу ч байхгүй
-Юу? Зүгээр л хүлээгээд авчихаж байгаа юм уу? Ёоко-чангийн талаар миний хэлсэн зүйлүүдийг шүү дээ гэж Конан эргэлзэн, хөмсгөө өргөв.
-Буруу ойлгоод байна. Анхнаасаа миний бодол огт хувираагүй гэж хэлж байгаа юм.
-Миний хэлсэн бүхнийг тоохгүйгээр үү?
-Тийм ээ
-Чи ч галзуу юм аа. Тоглож байгаа биз дээ? Чи чинь миний эргэлзээнүүдтэй санал нийлээгүй бил үү?
-Тийм ээ, нийлсэн. Гэхдээ хэргийг тийм сонирхолтой талаас нь харж болох юм гэдэг утгаар санал нийлсэн юм. Би чиний ачаар мэргэжлийн мөрдөгчид хэрхэн нэг логик магадлагаанаас нөгөөг үндэслэн хөөж, дүгнэлт гаргадгийг харсан. Гэхдээ тэгээд л болоо. Таамаглалуудаас чинь болж Цүкиморид итгэх итгэл минь найгана гэж байхгүй гээд би инээмсэглэхэд тэр над руу хяламхийв.
-Тэд чинь ердөө л чиний таамаг. Шуудхан хэлбэл ямар ч үндэслэлгүй, хэтрүүлэгтэй төсөөллийн чинь уран бүтээл гэхэд Конан над руу тийм гэж тодорхойлох аргагүй харцаар ширтэв.
-Бусад цагдаа нар энэ хэргийг осол гэж үзэж байгаа гэж чи өөрөө хэлсэн. Өөрөөр хэлбэл чи түүнийг хувийн үндэслэлээр сэжиглэж байгаа тийм биз? Би чиний хэр чадварлаг, цагдаа нарын дунд хэр өндөрөөр үнэлэгддэгийг чинь мэдэхгүй ч, наад үйлдлийг чинь нэг хүний жүжиг гэж нэрлэдэг юм.
Тэр ямар ч хувирал үзүүлсэнгүй тул би улам цаашлав.
-Бас чиний надад өмнө хэлсэн ёсоор манайх шиг жижигхэн хотод хүртэл өдөр бүр хэрэг гарсаар байхад “чухал” ажил хийдгийн хувьд Цүкимори бид хоёрыг ноолох нь шаардлагад нийцэхгүй биш гэж үү? Тэгсэн ч бидэнтэй зууралдсаар байвал чи үнэхээр татварын шимэгч хорхой гэж дуудуулж байхдаа таарна.
Мэдээж надад ингэж дайрах шалтгаан байлаа.
-Бидний хэнд нь ч дахиж үүнд цагаа үрэх сонирхол алга. Хэрэв чи өөрийнхөө жинхэнэ ажил үүрэг юу болохыг эргэн санах юм бол би ч гэсэн сурагчийн тайван амьдрал руугаа баяртайяа буцах байна.
Түүнд хөдөлшгүй нотолгоо байхгүй гэдэгт би бат итгэлтэй байв. Өөрөөр хэлбэл тэр аллагын жоронд хүрээгүй. Харин үүнгүйгээр Цүкимориг үндэслэлтэйгээр сэжиглэх боломжгүй.
-Чи чадах бүхнээ хийсэн. Гэхдээ чамд хийх ёстой өөр зүйл бий. Тэгэхээр энийг одоохон зогсооцгооё.
Надад дэмжлэг болж байсан бас нэг зүйл байлаа. Тэр энэ хэргийг орхилоо гэхэд хэн ч түүнийг буруутгахгүй. Цагдаагийн газар осол гэж тооцож байгаа учраас хэргийг орхиход ямар ч саадгүй. Түүнд эхнээсээ л хэргийг үргэлжлүүлэх эсвэл зогсоох эрх байсан гэдгийг би тунгааж байлаа.
-Чиний түмэн зөв. Маргахын аргагүй гээд тэр мушийн хүрэмнийхээ халааснаас тамхи гарган амандаа зуугаад
-Үнэнийг хэлэхэд цагдаагийн газрын дарга, хэлтсийн дарга, за ер нь томчууд намайг ажлаа ном журмын дагуу хий гээд бүр залхаагаад байгаа. Хамт ажиллагсад маань энэ анхны удаа биш болохоор харин буугаад өгчихсөн хэхэ.
Харанхуйд жижигхэн гэрэл гялтасхийн асав. Конан олиггүй бүтээгдэхүүний сурталчилгаатай асаагуураар тамхи асаажээ.
-Гэхдээ тэд яагаад миний ийм жүжгээ тоглохыг зөвшөөрдгийг мэдэх үү? гээд тэр утаагаа үлээв.
-Яагаад гэвэл би сайн учраас гэж итгэл дүүрэн батлаад
-Харин намайг юу сайн болгодгийг мэдэх үү? гэснээ магнайгаа илж
-Миний зөн совин гэж өгүүлээд дараагийн мөчид түүний чанга хоолой хонгил даяар цуурайтав.
-Гол зүйл. Гоц, чадварлаг, шилдэг мөрдөгч Конан энэ сэжигтэй байна гэж хэлж байгаа бол ахлах сургуулийн чам шиг пацан юу ч дуугарах эрхгүй гэдгийг ойлгож ав.
Түүний үг хана, таазанд ойн миний дээрээс хүндээр буухад үймсэн бөөн хүмүүсийн дунд шидэгдчихсэн мэт санагдав.
-Гол зүйл. Хүмүүсийн юу гэх нь хамаагүй, тэр өөрөө үгүйсгэсэн ч хамаагүй, БИ түүнийг хүн алсан гэж байгаа бол Ёоко Цүкимори ээжийгээ алсан л гэсэн үг гэж тэр үгээ дуусгаад тамхиа сорж, утааг нь сэтгэл хангалуун үлээв.
-Гэхдээ... наадах чинь утгагүй хэрэг гэж би түүний хэтийдсэн байдалд автан арайхийн дуугарав.
-Үнэхээр утгагүй хэрэг. Гэхдээ дэлхий ертөнц өөр гэж үү, хэл дээ? Зөв байх буруу байх нь хамаагүй, хүчтэй нь хүссэнээ авдаг биз дээ?
Түүний мурийсан амнаас утаа суунаглан гарав.
-Яагаад гэвэл би өөртөө, өөрийнхөө зөн совинд итгэдэг учраас, бас өөрөө өөртөө үнэнч үлдсэн учраас гарамгай үр дүнд хүрдэг юм. Харин тэр гарамгай үр дүнгээс болж хэн ч миний юу хийж байгааг эсэргүүцдэггүй юм.
Тэр маасайж байв.
-Тэгэхээр өршөөж үзээрэй, Нономияа-күн. Гэхдээ би хүссэнээрээ хийх болно.
Гэвч энэ бол түүний хачирхалтай боловч ноцтой инээмсэглэл байв.
-Яагаад гэвэл би ингэж амьдрахыг сонгосон учраас тэр.
Би түүний “инээмсэглэл” рүү дахин нэг хяламхийхэд ийм инээмсэглэл түүний төрөлх чанарынх нь салшгүй хэсэг байх нь гэж бодогдов. Хатуухан хэлэхэд Конан алиалагчийн баг зүүсэн солиотой амьтан байлаа. Ийм илэрхийлэх аргагүй гаж зарчмаар амьдрах амаргүй. Тиймээс тэр ихэнх хугацааны туршид хөнгөмсөг дүрд тоглон олны дунд зохицдог юм байна. Харин энэ “инээмсэглэл” түүний нууж чадахгүй тэр галзуурлын ул мөр болон үлдсэн байх нь.
-За одоо миний ээлж гэж тэр тамхиа өсгийгөөгөөрөө унтраан, бариу өмднийхөө халаасанд гараа чихэв.
-Чи яагаад Ёоко-чанг хаацайлахыг ингэтлээ мэрийгээд байгаа юм? гээд урт хөлөөрөө удаан тайван алхан надад ойртоход алхам бүрт нь түүний арьсан гутал чахран хонгилоор цуурайтаж байв.
-Өрөвдөж энэрсэн сэтгэлгүйгээр түүнд ингэтэл бат итгэх хэцүү гэдэгтэй санал нийлэх юм байгаа биз дээ?
Түүний буцалтгүй ойртох хөлийн чимээнээр миний гэдэс улам бүр базлан зангирч байв.
-Би тэрнийг хаацайлаагүй. Ангийн маань хүүхэд алуурчин гэдэгт намайг итгэнэ гэж бодох чинь тэнэг хэрэг. Чиний эргэлзээнд итгэж чадахгүй байгаа нь, итгэхийг хүсэх ч үгүй байгаа минь харин жирийн хэрэг биш гэж үү?
-Тийм ээ, жирийн гэж тэр хайнгадуухан зөвшөөрөв. Гэсэн ч энэ бол дараачийн алхмынх нь оршил байв.
-Гэхдээ, алив л дээ. Ямар ч байсан би мөрдөгч. Жаахан ч болтугай эргэлзэх чинь аль ч талаасаа тэнэг хэрэг биш. Тийм биз? Хөөе, цагдаа нар түүнийг сэжиглэж байна, тэгэхээр ямар нэг байна даа гээд л. Түүнийг сэжиглэж болох зарим нэг зүйл надад байгааг зөвшөөрөөд надтай арай илүү санал нэгдлээ гээд чамаас юу ч унахгүй гэж би бодож байна. Хайнга байх шаардлагагүй. Энэ бол бүх л төрлийн хэргийг нүдээр үзсэн туршлагатай мөрдөгчийн бодол. Одоо чи юу гэмээр байна даа? гэж туршлагатай уран илтгэгч Конан өвөрмөц өнгөөрөө уянгалуулан урсгахад эргэн тойрны уур амьсгал түүнийг даган өөрчлөгдөв.
-Би их зөрүүд хүн л дээ. Дээрээс нь жаахан гөжүүд. Тийм болохоор аливаа юмс надад баттай санагдаагүй байхад толгой дохиод байхыг хүсдэггүй.
Миний гарын алга хөлөрч хоолойд минь түгшүүр цухалзаж байв.
-Тийм ээ. Чиний тиймэрхүү хүн болохыг би аль хэдийн тодорхойлчихсон гээд тэр инээмсэглэхэд сэтгэл хангалуун байх шиг санагдав.
-Чи хөшүүн гэдэг нь үнэн ч, Нономияа-күн, тэнэг биш шүү дээ. Бас ойлгох чадвар ч сайтай. Тийм болохоор чамайг яагаад түүнд ийм зөөлөн хандаад байгааг би ойлгохгүй байна. Ёоко-чан хичнээн өөгүй байх тусам чи сул талыг нь олохыг хичээн ухаж төнхөх хүн шүү дээ. Миний мэдэх Нономияа-күн өөрийн нүдээр хараагүй зүйлдээ итгэх хүн биш.
Чамайг сайтар ойлгохын тулд чамайг сонирхоно гэдэг аятайхан хэрэг. Тэр тусмаа сонирхоод байгаа хүн нь Конан шиг чадварлаг хүн байвал муухай санагдах ёсгүй.
Гэсэн ч түүний дүгнэлт дэндүү оновчтой байсан тул надад муухай санагдаж байлаа. Толгойн оройноос хөлийн ул хүртэл бүх биеийг минь ойроос нарийвчлан шинжлээд байгаа мэт жигшмээр мэдрэмж төрж, хамаг бие хүйт дааж байлаа. Нэг мэдсэн Конан яг миний өмнө зогсож байв.
-Товчхондоо байна аа. Чи түүнд онцгой сэтгэлтэй болохоор Ёоко-чанг үг дуугүй дэмжээд байна гэж би дүгнээд байна. Бас чи түүнд хайртай болохоор буруутай эсэх нь чамд ямар ч падгүй. Яг л “дэлхий ертөнц бүхэлдээ бидний эсрэг боссон ч би түүнд итгэх болно” гэж байгаа юм шиг. Хайрын хүч гэж ямар гайхалтай юм бэ. Хөөе, над руу тэгж харахаа боль. Чамайг тохуурхсан хүн алга. Үнэндээ иймэрхүү үзэл бодол надад таалагддаг. Үгүй ээ, бүр дуртай.
Yнэхээр чалчаа хүн юм. Би цочирдсонгүй. Харин ч алга ташихад бэлэн байв. Конаны бай болчихоод ам нээлгүй өнгөрсөн ядаж нэг хүн байсан эсэх талаар л гайхаж байлаа.
-Бурхан чамд төсөөлөх авьяас хайр гамгүй заяажээ
-Юу л даа, сайн төсөөлөл шаарддаг ажил байгаа юм гээд тэр инээмсэглэхэд үнэн сэтгэлээсээ баяссан янзтай харагдав.
-Дахиад нэг зүйл байна. Чиний яагаад Ёоко-чанг хамгаалаад байгаа талаар бас нэг хувилбар.
Түүний инээмсэглэл ул мөргүй алга болжээ.
-Ёоко Цүкимори хэнийг ч алаагүй гэсэн бат нотолгоо чамд байна гэсэн хувилбар.
Миний бодол тэр даруй аллагын жор луу шилжив.
-Тэгэхээр, байгаа юу?
-Юу ч байхгүй
-Харамсалтай юм гэж тэр өчүүхэн төдий ч харамссан шинжгүй өгүүлээд хамгийн гэмгүй хоолойгоор үргэлжлүүлэн ярихад миний хамаг бие хөшин чангарав.
-Ингэхэд, чиний энгэрийн зүүн халаасанд юу байгаа талаар би гайхаад байх юм.
Миний баруун гар өөрийн мэдэлгүй энгэрийнхээ зүүн халааснаас зуурахад Конан тэр дор нь хариу үйлдэл хийв. Яг л илд сугалж байгаа мэт шалмаг хөдөлгөөнөөр гараа халааснаасаа гаргаж, цээжнээс минь барин авлаа. Тэгээд намайг чиглэн нэг том алхахад миний харагдах орчин гэнэт солигдож, нуруунд мэдрэгдсэн цохилт тэр дороо бүх биеэр тархаж, янгинан өвдөх өвдөлт болж хувирав. Хүчтэй өвдсөнөөс болж би ёолон дуу алдахад хүрлээ. Толгой эргэж, хөдлөх чадалгүй болов. Арай ядан амьсгалж, хичнээн их өвдөж байсан ч дахин ёолох тэнхээгүй болсон байв. Энэ бүхэн дэндүү түргэн болж, юу болсныг би ухаарч амжсангүй.
Харин одоо тэр намайг жүдогийн хараигошитой төстэй мэхээр хатуу засмал дээр шидсэн болохыг ойлгож байлаа.
-Би феминист хүн л дээ. Хатагтай нарт ширүүн хандахыг хүсдэггүй. Гэвч нөгөө талаасаа бол залуусын хувьд өршөөлгүй нэгэн гэж Конан тоомжиргүйхэн хүүрнээд миний дээр суув.
-Уф, чи үүнээс болж асуудалд орно доо гэж би арайхийн хэлээд Конан руу муухай харав.
-Зоволтгүй, зоволтгүй. Хэн ч энэ талаар олж дуулаагүй цагт би яах ч үгүй.
Тэр өчүүхэн ч тоосонгүй.
-Тэгэхээр, наад халаасандаа юу нуугаад байгааг чинь харцгаах уу?
Би хоёр гараараа хүрэмнээсээ чанга зуурав.
-Хөөх, зөрүүд эсэргүүцлээс чинь харахад наана чинь үнэхээр Ёоко-чантай хамаатай зүйл байгаа бололтой шүү гээд тэр миний нүд рүү цоо ширтэхэд нь би уг нь харцаа буруулах хэрэггүй л байсан юм.
-Аха, оночихсон уу? Миний совин ч үнэхээр өөр юм аа. Хөгжилтэй болж байна шүү гэж нүдэндээ хачин оч цацруулан хөхрөв. Тэр миний зуурсан гарыг салгахыг оролдоход би доор нь байсан хэдий ч бүх хүчээ гарган ухаангүй тэмцэлдэв.
-Хөөе, хөөе. Хэзээ бууж өгөхөө мэддэггүй хүн байна шүү гээд Конан арга мухардсан янзтай толгойгоо маажив.
-Хаха, өөр арга байхгүй бололтой гэж бувтнаад
-Итгэнэ үү байна уу надад ч гэсэн ахлах сургуульд байсан үе бий. Тэр үед би нэлээн сахилгагүй хүүхэд байсан гэж тэр гэнэтхэн яагаад ч юм өнгөрснөө дурсаж эхлэв.
-Тэгээд яахав, бидэн шиг сахилгагүй хөвгүүд нударгаараа нөхөрлөлөө зузаатгаж болох газар сонгодог байсан юм. Хамгийн гайхалтай нь, бид үүн шиг зэлүүд, төмөр замын доорх нүхэн гарцыг сонгодог байсан. Би анх чамаас халз тулаан хийхийг хүссэн эсэхийг асуусан учрыг чи одоо ойлгож байж магадгүй.
Би түүний яах гээд байгааг огт олж харж чадахгүй байсан тул үймэрч гүйцээд байлаа.
-Яагаад төмөр замын доорх газрыг сонгодог байсныг мэдэх үү?
Энэ үед газар үл мэдэг чичирхийлж эхлэх нь миний нуруунд мэдэгдэв. Галт тэрэг ирж байгаа бололтой.
-Учир нь... Ямар ч хашхираан галт тэрэгний дуунд дарагддаг юм гэж түүнийг нууцаа задалмагц чих дөжрөм чимээ гарч, өөр юу ч сонсогдохгүй болов.
-Чи тоглож байгаа биз дээ? Тийм биз дээ?
Миний цочирдсон үг ч бас дарагдсан нь мэдээж. Бидний дээр өнгөрөн явж буй галт тэрэгний тачигнах чимээнээс болж бие минь чичрэв. Үгүй ээ, би өөрөө л чичирсэн хэрэг. Гэтэл миний духанд хүйтэн төмөр хүрэх нь мэдрэгдэхэд будилсан чигтээ нүдний минь өмнө байгаа зүйлийг хөдөлгөөнгүй ширтэв. Түүний сунгасан гарт нэг хар юм байх бөгөөд тэр юмны цилиндр хэлбэртэй төгсгөл миний духанд наалджээ.
Нижигнэсэн дуу холдон одож, эргэн тойрны ердийн дуу чимээ эргэн ирэхэд тэр ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр
-Хэрэв цагаа зөв тооцоолж чадвал буун дуу хүртэл сонсогддоггүй юм гэлээ. Би өөрийн мэдэлгүй шүлсээ залгив.
Үгүй. Тэр солиотой байж болох ч үнэхээр гохоо дарах боломжгүй. Намайг сүрдүүлэх тэнэг жүжиг байж таараа гэж миний тархи надад хэлэв.
Гэсэн ч миний үс духанд наалджээ. Зүрх дэлсэж, амьсгаадаж байв. Миний логик сэтгэхүйгээс ялгаатай нь бие минь сандран түгшиж, нүдээ ч цавчилж чадахгүй байв.
-Одоо тавь.
Би өөрт үлдсэн бүх хүчээ шавхан хуруундаа төвлөрүүлэв.
-Цөстэй байна шүү. Сайн жаал.
Гэсэн ч тэр миний гарыг ядах юмгүй зайлуулав. Харамсалтай нь надад түүнийг эсэргүүцэх хангалттай хүч үлдээгүй байж. Конан сурмагаар нэг гараараа эхний хоёр товчийг тайлан дотор халаас руу гараа оруулав. Дараа нь гараа гаргаж ирэхэд хуруун завсар нь эвхсэн цаасны тасархай байв.
-Цаасны тасархай, ай. Үүнээс би юу олох бол, гайхаж байна шүү.
Миний эсэргүүцэх хүсэл алга болсныг тэр ажиглаад буугаа миний духнаас холдуулж, хоёр гараараа цаасыг дэлгээд, нүүрэндээ чухал төрх тодруулан харцаараа гүйлгэлээ. Тэр миний дээр суусаар байсан болохоор түүнийг уншиж байх зуур би хөдөлж чадахгүй тул бетонон тааз руу ширтэхээс өөр аргагүй болов. Тааз тийм ч сонирхолтой биш байсан тул цаг хугацаа минь яваад өгөөч гэж би чимээгүйхэн хүсэв.
-Нэг зүйл тодруулахыг зөвшөөрнө үү. Хэн энэ жорыг бичсэн юм? гэж тэр цаасыг миний нүдний өмнө сунган барихад
-Мэдэхгүй гэж би хяхнуулан хэлээд буруу харав.
-Тэгэхээр миний совин намайг хуурсангүй шив гэж тэр итгэлтэйгээр хэлээд
-Байгаагаас чинь харахад ЧИ үүнийг бичжээ дээ гэж асуув. Би дуугарсангүй.
-Анх харахад л үсэгнүүд нь нэг тийм "эрэгтэйлэг" харагдсан болохоор боломжтой гэж бодсон юм. Гэтэл, юу гээч, энд бичигдсэн зүйл миний чиний талаарх төрхөнд огтхон ч тохирохгүй байна. ЧИ бас энэ. Ай? Үүнийг бичиж байхдаа чиний царай ямар харагдаж байсан бол? Гуйж байна, ийм дүйнгэ царайтай байсан л гэж битгий хэлээрэй дээ.
Миний гаргаж байгаа дүйнгэ царай түүнийг гэнэт элгээ эвхэн, нүдэндээ нулимс цийлэгнүүлэн чичирэхэд хүргэв бололтой. Нислэгийн зурвас дээрх онгоцны хурдаар түүний чичиргээ нэмэгдэн, эцэст нь хөхөрч эхлэв.
-ХАХАХАХАХАХАХАХАХАХАХАХАХАХА
Тэр тэсрэв. Онгоц бүр тэнгэрт нисчихлээ. Түүний тас тас хөхрөх нь хонгилоор нэг цуурайтан тал талаас өршөөлгүйгээр намайг бороо шиг нүдэж байв. Бөөн хүний дунд тэнэг мэт харагдан шоолуулах ямар байдгийг би мэдэрлээ.
-Аа, болиоч, аа, үхэх нь. Инээд хүрч үхэх нь. Аа, ингэж инээгээгүй удсан байна. Нэг хэсэгтээ л энэ тухай санах бүртээ инээдээ барьж дийлэхгүй байх гэж тэр инээх ёолох холилдуулан хэлэв.
-Энд бичсэн юм намайг хүртэл гайхуулж чадсаныг би зөвшөөрөх хэрэгтэй болох нь. Үнэхээр шинэлэг байлаа. Чамайг, манай ааш муутай Нономияа-күн, дурлалдаа шатсан хорвоогийн хамгийн ариухан охин ч атаархахаар ийм чихэр шиг захиа бичнэ гэж хэзээ ч бодоогүй юм байна.
Дахиад л тэр инээдээ барьж чадахгүй чангаар хөхөрч эхлэв. Түүний над руу сунган харуулсан цаас “Хайрын жор” гэсэн гарчигтай байлаа.
Хайрын жор бүх төрлийн сээтэгнэх үгс болон охидын зүрхийг булаах аргуудын талаар бичсэн байв. Үгс нь санаандгүй агч модны чихэрлэг шүүс асгасан шарвинд ч ялагдахгүй бөгөөд бүтэн хуудсанд ямар ч зай үлдээлгүй дүүргэсэн байлаа.
Yүний хэрчим бүр нь над шиг амтат үгийн эсрэг ямар ч хамгаалалтгүй нэгний бөөлжсийг тэр дор нь цутгуулмаар үнэхээр хөнөөлтэй эд байсан юм. Хэрэв ийм аюултай зүйлийг бүхэл шөнийн турш ур ухаанаа шавхан өөрийн гараар бичих юм бол амь нас чинь баталгаагүй болно гэсэн үг. Амьд үлдлээ ч гэсэн сэтгэл чинь гүн шархалж, насан туршийн сорвитой үлдэнэ. Yүнийг биеэрээ туулсан хүний хувьд ийм зүйл бичиж эхлээд ердөө хэдхэн минутын дараа л амьдрахад хэцүү санагдаж эхлэхийг баталж байна.
Эцэст нь сэтгэлээ ханатал хөхөрсөн Конан төв царайлан
-Тэгээд? Энэнээс болоод намайг хэргийг орхиосой гэж чи хүсч байна уу? гэж асуув.
-Тэгвэл маш их баярлах байна гэж би хариулахад тэр хоёр гараараа миний толгойноос зууран бөхийлгөхөд харанхуйлсан харц минь улам харанхуйлав.
-Би ийм дутуу алсан могой шиг болсон хэргээс буцна гэж байхгүй хэмээн тэр миний эгц дээрээс цоргисон харцаар ширтэн мэдэгдэв.
-Гэхдээ наадах чинь... гээд би өөртөө итгэлтэйгээр инээмсэглэн
-Наадах чинь мөрдөгчийн чинь үзэл бодол тийм биз?
-Юу гэсэн үг вэ? гэж түүний царайд асуусан төрх тодроход би
-Чи одоо сэтгэл ханасан харагдаж байна гэж мушийн хариулав. Тэр юу ч гэж хэлсэн бай түүний нүд тоглоомын паркад ирсэн жаалхүүтэй адил очтон гялалзаж байв. Миний харахад Конан яг л хэт их зугаацан цэнгэснээсээ болоод дэлбэрэх гэж байгаа мэт байлаа.
-Хангалттай хөгжилдсөн юм биш үү?
Конан миний үгийг сонсоод эрүүгээ үрчин бодлогошров. Түүний мөрдөгч болохыг сонгосон шалтгаан нь шударга ёсноос болоогүй гэж намайг хэлэхэд тэр няцаагаагүй. Хүмүүс, тэдний харилцаанаас таашаал авч, хөгжилдөхийг хүсдэг гэж өөрөө тайлбарласан. Товчхондоо Конанд Цүкимори ээжийгээ алсан эсэх хамаагүй. Yнэнийг олж мэдэх нь түүний энэ хоббины нэгээхэн хэсэг мөн боловч энэ нь тэрний зорилго гэсэн үг биш. Тиймээс би түүний зорилго юу болох талаар бодож, дүгнэлт гаргасан байлаа. Бид адилхан гэж ойлгосон мөчид би ийм төгсгөлөөс зайлах аргагүй болохыг мэдэрсэн юм.
-Өө, чи намайг барьчих шив гээд тэр гар буугаа хуруундаа эргэлдүүлснээ хүрмэн доор нь далдлагдсан байх гэрэнд нь хийв.
-Намайг инээж эхлэхэд ялагдал минь тодорхой болж. Би тэгж их инээчихээд зугаатай байсангүй гэж заргалдаж чадахгүй шүү дээ хэмээгээд тэр хөл дээрээ босч, над руу гараа сунгахад нь би атгалаа.
-За яахав, би хэргийг орхиё гээд Конан намайг татан босгов.
-Баярлалаа гэсэн талархлын үг өөрийн мэдэлгүй амнаас гулсан гарав. Санаа минь амарч сэтгэл уужирсан бололтой. Нэгэнт бид төстэй учраас түүний үйл хөдлөлийнх нь зарчмыг мэдэхэд тийм ч хэцүү байгаагүй ч, туршлагатай уран илтгэгчийг хэргийг орхитол нь ятган сэнхрүүлж, ялалтанд хүрч чадна гэсэн найдвар надад байгаагүй юм. Тэгээд ч миний эхний оролдлого түүний илүүрхсэн дарамтын дор бут цохигдсон шүү дээ. Анхнаасаа хүч тэнцвэргүй байдал миний эсрэг байсан тул би хайрын жорыг тамга хөзөр болгон бэлдсэн хэрэг. Намайг хэзээ ч бичнэ гэж бодохооргүй тийм зүйлээр Конаныг гэнэтийн гайхшралд оруулж, ингэснээр урьдчилж таамаглаагүй байдал үүсгэн, сүүлд нь энэ таамаглашгүй байдлын ачаар түүний далбааг хөөргөж байсан салхины чигийг булаах зорилгоор би хайрын жорыг бичсэн байлаа. Уг нь тамга хөзрөө эцсийн мөч хүртэл, тийм ээ, бүр булшиндаа авч орохыг хүсч байсан ч энэхүү эсэргүүцэл минь бүтсэнгүй. Харин одоо би хэрэв ингээгүй бол гарцаагүй бүтэлгүйтэх байсан гэж хэлэх байна.
-За яахав, тэртээ тэргүй цаг нь болчихоод байсан юм гэж Конан нэг гараараа хослолынхоо тоосыг гөвөн хэлэв.
-Томчууд энэ хэргийг мэдээгээр ч гарахгүй, шалихгүй осол гэж тооцож байгаа гэдгийг мартав. Ганц цагдаагийн газар ч биш ямар ч байгууллага жижиг сажиг хэргийн төлөө ажиллах хүч, цаг, мөнгө зарцуулахаас аль болох зайлсхийх сонирхолтой байдаг юм. Эцсийн эцэст хэний ч анхаарлыг татахгүй хэргийг шийдлээ гээд тэд юу ч хожихгүй шүү дээ.
-Ажил хэрэгч юм. Тийм үү? гэж би түүний жишээг даган дүрэмт хувцасныхаа тоосыг хоёр гараараа гөвөн хэлэв.
-Тийм юм. Тийм маягаар бодвол би үнэхээр ч оффисын ажилтантай төстэй байж болох юм гэж тэр санал нийлэн толгой дохив.
-Хамгийн гол нь хүн болгон үг дуугүй зөвшөөрсөн байлаа ч би ч гэсэн бүх л жижиг хэргийн араас дандаа хөөцөлдөөд байж чадахгүй. Юу гэхээр, алив л дээ, би чадварлаг. Тийм биз дээ. Тэд намайг том хэргүүд дээр хүсч байна гээд жорыг нугалан хослолынхоо халаасанд гэмтээлгүйгээр хийхэд нь би
-Хөөе, наадахаа зүгээр л тэгээд халаасандаа хийхээ болиоч гэж яаран зогсоов.
-мм? Юу гэсэн үг вэ? Энэ чинь минийх биз дээ?
-Yгүй шүү, минийх. Надад буцаагаад өг
-Тэгнэ ч гэж байхгүй шүү
-Чамд ямар ч хэрэггүй шүү дээ. Тийм биз дээ?
-Энэ удаагийн миний ухаж олсон эрдэнэс минь. Чамтай холбоотой юугаар ч сольшгүй дурсгалын эд. Хааяа хааяа би энэ жороо уншиж чамайг болон хамтдаа өнгөрөөсөн жаргалтай өдрүүдээ дурсах болно.
-Худлаа. Чи гарцаагүй надаар доог тохуу хийх гэж байна
-Өө, баригдчихлаа.
Би түүнийг үргэлж байдаг шигээ байр сууриндаа бат зогсохыг хараад санаа алдахгүй байж чадсангүй.
-Алив л дээ. Тун сайн тохиролцоо биш гэж үү? Би ердөө нэг цаасны тасархай авсныхаа төлөө хэргийг орхиж байна. Онцгой эмчилгээ байгаа биз дээ?
-Энэ чинь бие биш харин сэтгэл санаатай холбоотой асуудал
-Чи залуу хүн болохоор зарим нэг шарх сорвийг тэвчинэ дээ гайгүй гэж Конан худлаа инээгээд тамхи асаав.
-Би ч гэсэн заримдаа өөрийгөө хэцүү хүн юм гэж боддог юм шүү. Гэхдээ хүн хобби, үнэлэмжээ өөрчилчихөж чадахгүй биз дээ гэхэд нь би миний өмнө бодолд дарагдан зогсох Конаны үгийг зөвшөөрөхгүй байж чадсангүй.
-Хүн амьдрах замаа сонгох боломжтой л гэдэг. Харин би үүнийг худлаа сайхан үгнээс цаашгүй гэж боддог. Миний хувьд л лав өөр зам сонгож чадаагүй. Өөр зам сонгоно гэдэг өдийг хүртэл хийж ирсэн бүхнээ хаяад шинэ хүн болно гэсэн үг. Чи тэгж бодохгүй байна уу? Би одоо байгаа өөртөө дуртай. Тийм болохоор одоогийн зарчмаа үргэлжлүүлэн мөрдсөөр байхаас ондоо сонголт надад үгүй гэж өгүүлээд өөрт нь тун ч зохидог инээмсэглэлээ тодруулав.
-Миний таньдаг нэг хүн наадахтай чинь төстэй зүйл хэлж байсан юм байна. Дэлхий ертөнц тэртээ тэргүй новшийн тохируулгатай болохоор хүн өөрийнхөө дүрмээр л амьдрах ёстой гэсэн нэг иймэрхүү зүйл.
-Өхө, бид ч сайн тохирох юм байна даа
-Тэр ч тийм шүү. Тэрний яахыг мэдэхгүй ч, чамд бол тэр гарцаагүй таалагдана
-Тэгэхээр тэр чинь эмэгтэй байх нь ээ
-Тийм ээ
-Аха, тэгвэл ойрын үед заавал надтай танилцуулаарай
-Цаг олдвол
-Ингэхэд
-Яасан?
-Жинхэнээсээ юу байсан бэ? Чи юу нууж байсан юм?
Би тэр дор нь хариулж чадсангүй. Конан хэргийг орхино гэж надад итгүүлсэн билээ. Бас тэр амлалтаа зөрчих хүн биш. Гэсэн ч би өөр хүнд аллагын жорын талаар мэдэгдэж нэг л чадахгүй байв. Гэтэл Конан миний үсийг шөрмөслөг гараараа сэгсийлгээд
-Уучлаарай, зүгээр мартчихаарай. Саяын асуултыг чи "бодлогогүй" гэж нэрлэх байх тийм үү? гээд газар луу утаагаа үлээв.
Төмөр зам тачигнаж эхлэхэд хонгил тэр чигтээ доргин чичигнэж, эргэн тойрны бүхий л чимээг үгүй хийв. Өөр юу ч үл сонсогдох тэр хугацаанд Конан гэртээ байгаа мэт тухлан тааламжтайгаар тамхиа татаж байхад би тэртээ алсад цэнхэртэх тэнгэрийг дуртай номоо уншиж байгаа мэт таашаан ширтэж байлаа. Эцэст нь галт тэрэг чих дөжрөм чимээнийхээ хамтаар биднийг өнгөрөн одов.
-Амжилт хүсье, Нономияа-күн. Богино хугацаанд хамт байсан ч үнхээр зугаатай байсан шүү.
Миний дахин сонссон эхний зүйл энэ байлаа.
-Би ч бас. Эдгээр өдрүүд харьцангуй зугаатай байлаа
-Харьцангуй гэнэ ээ? Бурхан минь гэж Конан уулга алдаад яаралгүйхэн гарц чиглэн алхахад гутал нь чахрах аж. Түүний цааш харсан чигээрээ гараа саван даллахыг нь би чимээгүй ширтэн зогсож байтал
-Аа, хамгийн сүүлд нэг юмыг залруулмаар байна гээд хонгилын үүдний ойролцоо хөлийн чимээ зогсов.
-Сэтгэл ханасан гэнэ шүү. Чамд л гэж хэлэхэд миний сэтгэл огтхон ч ханаагүй. Би Ёоко-чан та хоёртой дахиад жаахан тоглохыг хүсч байсан юм.
Тэр яг л зуны амралтаа дуусгахыг хүсэхгүй байгаа жаалтай төстэй байсан тул би инээд алдахаас аргагүй болов.
-Бурхан минь гэж
-Баяртай
-За
Энэ үүрдийн салах ёс байгаагүй ч бид удаан хугацааны турш нэг нэгэнтэйгээ тааралдахгүй. Бид нэг хотод амьдардаг байж болох ч уулзах завшаан олон тохиолдохгүй. Бидний тус тусын зам энэ удаад л санамсаргүйгээр огтлолцож таарсан төдий. Бид ийм л харилцаатай хүмүүс байлаа. Конан бид хоёр. Насны зөрүүтэй, ондоо байр суурьтай хоёр хүн.
-Нээрэн тийм. Мартах шахлаа гээд тэр гялс эргэн харж, сурмагаар нэг нүдээ онийлгов.
-Yнэндээ, надад эмэгтэй ч бай эрэгтэй ч бай ижилхэн таалагддаг.
-Айн?
Тэр хавтгай гараараа над руу даллан "бааяртаай" гээд намайг мэл гайхуулан орхиод гэрэлд уусан алга болов.
-Би гэж үү? Надаар тоглох хэрэггүй л дээ.
Энэ түүний өөр нэгэн тааруухан, онцгой тоглоом, тэр надаар тоглож байгаа гэж би бодсон тул
-Тэнэг юм гээд толгойгоо сэгсрэв.
Би өөртөө энэ бол наргиа гэж итгүүлэхээр ухаангүй улайран байсан ч бүхэл биеийн минь шар үс босчихсоныг яаж ч чадсангүй. Тэнгэр минь гэж, Конан эцсээ хүртэл хэрэггүй амьтан байсаар дуусах шив. Би бүхэл амьдралынхаа туршид хэзээ ч ийм хэрэггүй амьтантай учирч байсангүй. Түүн шиг ийм утгагүй хүмүүс хорвоо дээр тийм ч олон байж таарахгүй болохоор дахин ийм хүнтэй тааралдахгүй байх гэж бодогдсон тул энэ миний хувьд харьцангуй гунигтай салах ёс байлаа.
Би гараа өргөн нэг даллаад эргэн харж, эсрэг талын гарцыг чиглэн алхав. Хонгилыг орхих тэр мөчид миний оюун бодлыг өөр хэн ч биш ганцхан тэр нэгэн охин л бүрэн эзэрхийлэн авсан байлаа.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.07.15 4:51 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Apr.14.15 1:05 pm
Posts: 69
баярлалаа. хүлээж байлаа гэвэл яахуу. хихи

тэмцээн завсарлаад тамхилангаа ороол ирсэн орцон бншдэ. Тоглолтоо үзчээд уншихаас.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.07.15 4:55 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Тэгвэл яг завсарлагааг нь тааруулаад мээдрэмжтэй л тавьж дээ хихи


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.07.15 7:56 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
11-р бүлэг “Сарны туяа”

1.

Шөнө би түүн рүү залгалаа.
-Би чамтай ярилцмаар байна гээд түүнтэй ганцаарантай нь уулзахаар тохиров. Нэлээн цаг орох байсан учраас уулзалтыг хагас сайн өдөр ажил тараад гэж товлолоо. Тэр эхлээд надтай гэртээ уулзахыг санал болгосон ч тэнд надад ямар ч сайхан дурсамж байхгүй тул би татгалзав. Тэгэхэд тэр ээжийнх унасан гүвээн дээрх цэцэрлэгт уулзахыг санал болгоход нь би даруйхан
-Ойлголоо гэж хариулав. Мэдээж би түүнийг бүхий л газрууд дундаас заавал тэр цэцэрлэгийг сонгосонд сэжиг төрж байсан ч сониуч зан минь ялсан хэрэг. Бодоод үзвэл тэр миний гэнэтийн хүсэлтэнд огтхон ч гайхалгүй, бүр дуртайяа хүлээн авсан нь ийм өдөр ирэхийг мэдэж байснаас болсон байх. Үгүй ээ, яг ч тийм биш.
Тэр үүнийг хүсэн хүлээж байсан. Яагаад гэвэл түүний баяртай хоолой яг л болзооны тухай ярьж байгаа мэт сонсогдсон шүү дээ.
Сартай шөнө байлаа. Мөнгөн сар тэнгэрээс зүүгдэн, хаан мэт оддыг эзэгнэн, дэлхий ертөнцийг тодоос тод гэрэлтүүлэх тул цаг хэд болж байгааг мартуулах шахах аж. Цэцэрлэг Цүкиморигийн гэрийг өнгөрөөд хэдэн минут алхах зайд оршдог тул миний нүдэнд цэцэрлэгийн хөх ногоон хашаа тусах үед би амьсгаадан балартаж, хэзээ мөдгүй ухаан алдах гэж байгаа юм шиг санагдаж байлаа. Би бугуйн цагаа харан шалгахад 11 өнгөрч байв. Ингэхээс ч аргагүй. Учир нь би гэртээ харьж, шүршүүрт ороод, хувцсаа сольсон юм. Уг нь би ажлаа дуусмагцаа цэцэрлэг рүү ирэхийг хүссэн ч Цүкимори намайг зогсоогоод бид анхны болзоон дээрээ аятайхан харагдах ёстой гэж шаардахад энэ болзоо биш гэсэн гол зүйлийг хойш нь тавиад би саналыг нь хүлээж авав. Энэ нь ч зөв зүйл болж, би өөрийгөө болон өдөр тутмын амьдралаа зааглахад цаг хэрэгтэй болсон юм.
Би цэцэрлэгийн хаалганд хүрэв. Ямар ч гоц гойд юм байсангүй. Тархай бутархай тоноглолтой, хэсэг модтой жижигхэн талбай байлаа. Ялгарч байсан ганц зүйл гэвэл хадны ойролцоох цагаан өнгөтэй цагтай модон цамхаг байв. Би нүдээ аньж, гүнзгий амьсгаа авав. Цэвэр агаар уушгийг минь дүүргэхэд удаанаар амьсгаагаа буцааж гаргаад, сүүлийн удаа энгэрийн зүүн халаасаа шалгаад цэцэрлэг рүү орлоо.
-Би яг хүлээж залхах гэж байлаа шүү.
Би хоолой гарсан зүг рүү хяламхийв.
-Гэхдээ чи тохиромжтой хувцаслаж ирсэн болохоор чамд талархах ёстой байх, тийм үү?
Би түүний төрхийг харцаараа нэгжин хараад амьсгаагаа түгжихгүй байж чадсангүй. Цасан цагаан Цүкимори улаан модон тоглоомон дээр сууж байв.
-Дан хар хувцас чамд үнэхээр зохиж байна шүү Нономияа-күн.
Хүрэмнийхээ дотуур өмссөн цагаан цамцыг эс тооцвол би нээрэн л дан хар хувцастай байлаа. Цүкимори час хийтэл хөхөрч
-Би ингэнэ гэдгийг чинь мэдэж байсан болохоор хувцсаа чамтай зохицуулан дан цагааныг өмссөн юм гэв. Тэр цагаан даашинз, бас цагаан өсгийтэй гутал өмсчээ. Хагас гэрэлтсэн цагаан алчуур мөрөн дээрээ нөмөрч, цагаан зүүлтээр үсээ чимэглэсэн нь миний нүдэнд саран авхай Цүкимориг тэврэн, мөрөн дээр нь саатсан мэт харагдаж байв.
-Тэгэхээр, болзоогоо эхлэх үү? гээд Ёоко Цүкимори хөлөө ачин, дээр нь тохойгоо тавиад толгойгоо үл мэдэг хазайлгахад гоёмсог туг хар үс мушгиралдан хацар луу нь унжив. Энэ яг л зүүдэлж байгаа мэт дүр зураг байлаа. Би түргэхэн толгойгоо сэгсэрч саяын сэтгэгдлээ арчин хаяв.
-Надтай үерхэхийг гуйсныхаа маргааш чи надад нэг нэгнийгээ илүү сайн ойлгодог болох хэрэгтэй гэж хэлсэн байх аа?
-Тийм ээ гэж тэр толгой дохив.
-Бас намайг нэг нэгнийгээ илүү сайн мэддэг болсныхоо дараа шийдвэрээ гаргаж болно гэсэн байх аа?
-Тийм ээ гэж тэр нэг нүдээ анив.
-Харамсалтай нь би чамайг сайн ойлгохгүй хэвээр байгаа болохоор бид болзоонд явахад дэндүү хол байна.
-Надаас чухам юу мэдэхийг хүсч байна, тэгвэл?
Бүгдийг гэж би золтой л хэлчихсэнгүй. Гэвч түүний итгэлтэй инээмсэглэлийг харгалзан үзээд хэлэх ёстой ганц л зүйл байв.
-Чи тэрнийг алсан. Тийм биз?
Дараагийн хоромд тэр тоглоомон дээрээс цэнхэр тэнгэр лүү үсрэхэд түүний нөмрөг хоёр тал руу нь хунгийн далавч адил дэлгэгдэн, тэр далавчнаас тасарсан өд мэт хөнгөн газардлаа.
-Би юу сонсчихов оо?
-Ингэж нэрлэж болох юм гэж би бодлогоширсон дүр үзүүлээд ердийнхөөрөө хайхрамжгүй царайгаар
-Ёоко Цүкимори гэдэг оньсогоны хариу
Огтхон ч сандарч тэвдсэн шинжгүй, Цүкимори үргэлжийн байдаг шигээ инээмсэглэл тодруулсаар байв.
-Ойлгомжтой, болзооноос илүү сонирхолтой санагдаж байна.
Гэхдээ л би надад дүйцсэн өрсөлдөгч болох түүнийг яг л ийм байхыг хүсч байлаа.

Нэг хэсэг би түүнийг тийм тэнэг зүйл хийхгүй гэдэгт итгэлтэй байсан тул Цүкимориг хэнийг ч алаагүй гэж дүгнээд байсан ч онцгой саруул ухаантай нэгэн хүн гарч ирснээр байдал гэнэт өөрчлөгдсөн билээ. Конаны дараа дараагаар нь гэрэлд гаргаж ирсэн хэд хэдэн няцаалт, эргэлзээ төрүүлсэн бодлуудаас нь болж миний түрүүчийн онол үгүй болоход тийм ч их хугацаа шаардагдаагүй ч, нөгөөтэйгүүр би тэрнийг хэрхэн сайн мэддэг, аллагын жор миний гарт байсан зэргийг харгалзан үзвэл миний эргэлзээ буцаж сэргэх нь зайлшгүй байсан билээ. Түүнийг яагаад ямар ч гэмгүй гэж анхнаасаа бодох болсон бэ гэж надаас асууж болох юм. Ээж нь буруутай гэх санаа өгсөн хэд хэдэн, жишээ нь аллагын жорыг ээж нь бичсэн зэрэг сэжүүр надад байсан нь үнэн. Гэсэн ч эдгээр сэжүүр Цүкиморигийн гэмгүйг нотолж хүчрэхгүй гэдгийг би ухамсарлаж байсан болохоор түүний буруугүй гэсэн итгэл үнэмшлийн хамгийн гол шалтгаан нь би өөрөө байсан хэрэг. Тухайн үед түүнийг алуурчин биш байгаасай гэж хүссэн байж мэдэх юм гэдгээ одоо би ухамсарлаж байв. Миний сэтгэмж тэр зүг рүү хазайсан нь сонирхлыг минь тэгж их татаж байсан хүнээ алдахыг хүсээгүйгээс болсон гэж болох. Өөрөөр хэлбэл түүнийг гэм зэмгүй болгож байсан зүйл нь миний өөрийн хүсэл байсан гэсэн үг.
Би хашлаган дээр сандайлж, тэр цэнхэр савлууран дээр суухад эргэлзэх болсон шалтгаануудаа нэг нэгээр нь тайлбарлаж эхлэв. Хоолны дамжааны дэндүү цагаа олсон сэжигтэй дуудлага, утасныхаа дууг хаасан байсан нь, тэрний ер бусаар биеэ авч явж, ээжийгээ хайхын оронд надад алчуур авчирсан нь, гэрээслэлийг гараар биш компьютер дээр бичсэн байсан нь. Цаашлаад гэрээслэлийг надаар олуулахыг хүссэн талаарх таамаглалаа ч хэлэв.
Цүкимори миний тайлбарын алийг нь ч үгүйсгэсэн ч үгүй, зөвшөөрсөн ч үгүй, хаа нэг толгой дохин, чимээгүй чагнаж байв. Намайг ярьж дуусахад тэр гүн бодолд дарагдсан янзтай харц нь шөнийн тэнгэр рүү тэнүүчлээд дараа нь өөртөө бүрэн итгэлтэйгээр
-Чи эдгээр онолыг Конан-сангаас зээлдээ юу? гэж асуухад нь би толгой дохив. Түүний таамагласны дагуу миний ихэнх санаа Конантай ярилцах үед бий болсон байлаа.
-Гэхдээ би санал нэг байгаа болохоор миний өөрийн бодол гэж тооцож болно гэж би хэлэхэд Цүкимори гайхсан янзтай болов.
-Намайг эзгүйд чи иймэрхүү зүйл ярьж байжээ? гэж над руу хөмсөг зангидан, уруулаа жимийв.
-Ямар бүдүүлэг юм бэ! Та хоёр хоёулаа надад эргэлзэж байна уу?
-Үгүй гэж би толгойгоо сэгсрээд
-Конан-сан одоо энэ бүхэнтэй ямар ч хамаагүй болсон. Чамд эргэлзэж байгаа нь ганц би гэхэд тэр гайхан уулга алдав.
-Тийм тууштай харагддаг байж Конан-сан надад эргэлзэхээ больсон гэдэг үнэхээр гайхалтай хэрэг байна. Чи ямар гээч илбэ хэрэглэсэн юм бэ Нономияа-күн?
-Чиний надад өгсөн зөвлөгөөний л ач шүү дээ гэж би хайрын жорыг зориуд дурсахгүйг хичээв. Гэвч үнэндээ тэдгээр үгс байгаагүй бол би Конаныг яах талаар мухардсан хэвээрээ байх байсан биз.
-Өө, тэгэхээр би тус болж чаджээ дээ? гэж Цүкимори инээмсэглэв. Түүний зөөлөн харц бяцхан дүүгийнхээ ололтонд хөөрсөн эелдэг эгчийг санагдуулахад би гүнзгий гэгч нь хүндээр санаа алдахад хүрэв.
Тийм байжээ. Тэгэхээр тэр үнэхээр надад зөвлөгөө өгчээ гэж би бодов. Түүний ийм хурдан миний Конаны үгийг зээлснийг ажигласнаас нь харахад бид хоёр түүнд эргэлзэж байсныг сайн мэдэж байж. Ингэж бодвол Мирай-сан биднийг хөөж гаргасан орой түүний над руу ширүүнээр давшилж байсан нь, бас Конаны талаар сөхөж ярьсан байдал нь энгийн бус байснаас улбаалан тэр үнэхээр башир аргатай жүжигчин шиг санагдав. Би цааш нь нэмж тоолоогүй ч тэр надаар дахиад л тоглосон бололтой байх тул түүний надаас хамаагүй илүү жүжигчин гэдгийг би хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болов.
Намайг чимээгүй байсан тул тэр толгойгоо хазайлган
-мм? гэж асуув. Би түүнийг алуурчин гэж тодорхойлсныг тэр үл харгалзан эхнээсээ эцсээ хүртэл нүүрэн дэх инээмсэглэл нь огтхон ч алга болсонгүй. Түүний инээмсэглэл түүний таних тэмдэг бөгөөд бусад хүмүүсийн бодолд Ёоко Цүкимори мөнхийн инээмсэглэлтэй ариун эмэгтэйгээр буудаг байж таараа. Гэвч энэ бол миний харахыг хүссэн Ёоко Цүкимори биш болохоор түүний энэ инээмсэглэлийг хэрхэн царцааж алга болгох талаар зогсоо зайгүй бодож байв. Миний хуруунууд өөрийн эрхгүй энгэрийн зүүн халаасыг тэмтрэв.
-Нээрэн, чамд өгөх нэг юм байна.
Тэртээ тэргүй үүнийг өөрөөр хэрэглэх замгүй тул би гараа хүрэм рүүгээ гулсуулан дөрөв нугалсан тасархай цаас гаргаж ирэв.
-Энэ юу вэ? гэж Цүкимори асуух зуур жорыг надаас шүүрэн авав. Би түүнийг доош харан цаасыг дэлгэхийг харж байв. Гэтэл Цүкимори доош харсан чигээрээ
-Чи надад юу ч өгсөн би баяртай байх боловч энэ тийм ч сайхан бэлэг биш байна гэж шивнэв.
-Яах ч аргагүй. Бэлэг биш юм чинь. Би ердөө л эзэнд нь юмыг нь буцаан өгч байгаа хэрэг.
Би түүнээс харцаа салгасангүй.
-Энэ чинийх, тийм биз дээ?
Би амьсгалж ч зүрхэлсэнгүй, нүд ч цавчилгүй түүний нүд рүү ширтэв. Би энэ л мөчийн төлөө жорыг хамгаалсаар ирсэн гэдэг нь үнэнд нийцэх тул түүний өчүүхэн ч өөрчлөлтийг алдаж өнгөрөөхийг хүссэнгүй. Тэр хавирган сар шиг инээмсэглэсээр толгойгоо өргөж
-Тийм ээ, мөн гэж гайхалтай амархан хүлээн зөвшөөрөв.
-Тэгвэл энэ аллагын жорын талаар ярилцъя.
Конанаас амжилттай хамгаалсан тамга хөзөр минь. Тэр хуурайгаар инээд алдаад
-Тэгэхээр үүнээс өөр зам байхгүй юм шив. Мэдээж чи ийм сэтгэл гижигдсэн сэдвийг хэзээ ч алдахгүй тийм үү?
Өнгөц харахад Цүкиморид ямар ч хувирал байсангүй.
-Үнэнийг хэлэхэд би хүсэхгүй байгаа ч, энэ чиний хүсэл юм бол биелүүлж болох л юм. Гэхдээ хариуд нь нэг зүйлийг надад амла.
Тэр өөрт нь бяцхан боломж олдсоныг ойлгочихсон юм байх даа гэж би өөрөөсөө асуув.
-Намайг үзэн ядахгүй гэдгээ. За юу?
Тэр ердийнхөөрөө инээмсэглэж байвч нүднийх нь харц төв шулуун байв. Би Ёоко Цүкиморигийн хэний ч мэдэхгүй төрхийг үргэлжлүүлэн ажиглаж, түүнд нэг алхам ойртсон мэт санагдаж байв. Гэсэн ч мэдээж энэ хүрээд миний сэтгэл ханачихсангүй. Би түүний танигдаагүй талуудаас нь бүр их харахыг хүсч байв. Гэхдээ яарах шаардлагагүй. Нар мандах хүртэл хангалттайгаас ч хангалттай цаг байна.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.07.15 9:53 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 473
Location: Төв цэгт
Өө ашгүй дээ орчихсон байна. Баярлалаа.
Гэхдээ дуусаагүй байна тэ Золушка. Төгсгөлийг нь уншчих юмсан. Өнөөдөр.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.08.15 10:18 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.19.08 9:20 pm
Posts: 2760
Location: Болно гэвэл болж байна ш дээ
mark

_________________
Өө буга минь


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.08.15 3:38 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3666
Location: Ирмэг
Дарс уу, жүржийн шүүс үү? :mrgreen:

_________________
Survived after...


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.08.15 6:34 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
KillerS wrote:
Өө ашгүй дээ орчихсон байна. Баярлалаа.
Гэхдээ дуусаагүй байна тэ Золушка. Төгсгөлийг нь уншчих юмсан. Өнөөдөр.
Дуусаагүй. Сүүлийн бүлэг нэлээн урт байнаа


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 5:02 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
2.

-Чи мэдэж байсан тийм үү?
-Юуг?
-Аллагын жор миний гарт орсныг
Надад үргэлж тийм юм шиг санагддаг байлаа. Учир нь бид мэнд мэдэлцэхээс цаашгүй харилцаатай байсан ч тэр гэнэт надаас үерхэхийг гуйсан шүү дээ. Тэгээд ч намайг аллагын жорыг олсны дараахан энэ явдал болсон. Харин одоо түүний хувиралгүй төрх огтхон ч гайхахгүй байгааг нь нотолж байсан тул би бүрэн итгэлтэй болов.
Цүкимори тээнэгэлзэн хөмсгөө нэг өргөн нэг буулгах аж.
-Би анзаарсан. Тийм ээ гэж тэр эцэст нь тайвнаар толгой дохиод
-Би жорыг алга болгосны маргааш өглөө ангид юу болсныг санаж байна уу? гэж асуухад би түүний хэлсэн өглөөг гайхалзан эргэн дурсав.
-Тэр өглөө чи надтай ярьсан шүү дээ, Нономияа-күн. Би их гайхсан. Тиймээс би шалтгаан нь юу байж болох талаар бодсон юм. Хариултыг нь олоход тийм ч их хугацаа шаардагдаагүй.
-Тэгэхээр би булшаа өөрөө ухжээ дээ гээд би өөрийн эрхгүй духаа алгадав. Өөрийгөө илчилдэг би ямар тэнэг амьтан бэ. Тэр өглөө би сониуч зангаа дарж дийлэлгүй түүнээс яриа өдсөн нь бид тиймхэн харилцаатай байсан хэрнээ миний зүгээс тэгж аашилсан нь яах аргагүй жирийн бус хэрэг. Би хэрэггүй бодлоосоо салахын тулд толгойгоо хүчтэй сэгсрээд гүнзгий амьсгаа авч чадах ядахаараа тайван дүр үзүүлэн
-Аллагын жорыг анх олоод... гэж би үйлдсэн алдаагаа булшлан далдруулах гэсэн аятай түрүүчийн яриагаа үргэлжлүүлэв.
-...Би чамайг бичсэн гэж бодсон. Жорыг эзэмшигч нь үүнийг бичсэн гэдэгт би огтхон ч эргэлзээгүй. Гэсэн хэдий ч Жор гэдэг үг тэрнээс хойш намайг зовоох болсон. Аллагын төлөвлөгөө гэх байсан юм биш үү?
Сар гийгүүлсэн цэцэрлэгт ганцхан миний хоолой л хадаж байв.
-Гэхдээ ээж чинь хоолны дамжаанд багшилдагийг мэдээд жор гэдэг үг түүний өргөн хэрэглээний үг болохыг ойлгосон юм. Тэгээд ч үнэхээр ч ээж чинь түүнийг бичсэн байсан. Гэрт чинь байсан гараар бичсэн тэмдэглэлийг би нууцаар зээлж аваад бичгийн хэвийг жортой тулгаж үзсэн юм.
-Чи үнэхээр миний бодсон шиг амьдрах юм Нономияа-күн гэж тэр миний яриаг таслаад дахин чимээгүй болов. Энэ хэдийгээр учиртай үг боловч миний ярьсан зүйлийг буруутгасан хэрэг биш байлаа.
-Тэр ч яахав, энэ хэргийн талаар миний асуухыг хүссэн зүйл бол ээжийн чинь жор яагаад чамд байсан юм бэ? гэж асуугаад би түүний сэтгэлийн хөдөлгөөнийг сайтар харахын тулд урагш жаахан бөхийв.
-Би ахлах сургуульд ороод удаагүй байхдаа тун санамсаргүйгээр жорыг олсон юм.
Би тайван байлаа. Харин ч зугаатай санагдаж байв.
-Би тэр дор нь ээж хэнийг алах гэж байгааг ойлгосон
-Аавыг чинь
-Тийм. Мартсанаас байгаа ганцхан аллагын жор тэр биш. Дахиад хэд байгаа. Миний олоогүй дахиад байгаа ч байж мэднэ.
-Наадахыг чинь огт таамаглаагүй юм байна
Би бусдыг нь ч бас уншихыг хүсч байх чинь.
-Ээж эцсээ хүртэл намайг тэдгээр жорын талаар мэдэж байгааг огт анзаараагүй байх. Би энэ талаар түүнээс нууцалдаг байсан юм
-Чи энэ талаар тэгээд юу гэж бодсон бэ? Жорыг олоод чи юу хийе гэж бодсон бэ?
-Юу л даа гээд тэр хоосон агаар луу зорилгогүй ширтэн, нарийхан хуруугаараа үсээ чихнийхээ ардуур хийх нь тохиромжтой үгээ хайж байгаа бололтой.
-Анх жорыг уншаад түүнд ийм муухай төрх байдагт их цочирдсон.
Би түүн рүү цоо ширтэж байлаа.
-Би түүнийг жирийн нэг эзэгтэйнх нь хувиар мэддэг байсан. Үргэлж харагдах байдал, биеэ авч явахдаа анхаарал хандуулдаг тийм эмэгтэй.
-Оршуулгын үеэр тэрний талаар төрсөн сэтгэгдлээс болоод хэлсэн шиг чинь төсөөлөхөд бэрх байна.
Гашуудлын хар хувцастай Цүкимори хоосорч үгүйрсэн ээжийгээ аргадан байх дүнсгэр дүр зураг миний толгойд гялсхийж, түүний талаарх энэ эмзэг төрх хэрхэн тоос болон замхарч байгаа нь намайг сатааруулав.
-Чи түүнийг ямар хүн байсан гэж төсөөлж байгааг мэдэхгүй ч, хэний ээж байсан гэдгийг нь мартаж болохгүй гэж Цүкимори загварын сэтгүүлийн хавтсыг чимэглэхэд зохимжтой инээмсэглэл нүүрэндээ тодруулаад
-Тэр МИНИЙ ээж байсан шүү дээ гэв. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг байх аа? Үгүй ээ унага нь хээр алаг бол эх нь шийр алаг гэвэл тохиромжтой. Аль нь ч байсан ээжийнх нь талаар ийм маягаар бодоход түүний шинэ төрхийг бүрдүүлэх нь гайхалтай хялбархан болов. Тэгэхээр аавд нь ч бас хамаатай гэсэн үг.
-Ээж энэ хавьдаа хамгийн томд тооцогддог хоолны сургуульд багшилдаг байсан. Өдөр бүр тоолж барамгүй сурагчдад хичээл заадаг. Бүр орон нутгийн телевизийн хоолны нэвтрүүлэгт ч үе үе оролцож, хоолны талаар хэдэн ном ч бас хэвлүүлсэн. Би түүнийг хоолны салбарт “үзэсгэлэнт гал тогооны эрдэмтэн” гэдэг нэрээр маш их алдаршсан болохыг сонсож байсан юм байна гэж Цүкимори хүүрнэх зуур түүний ээжийн талаарх миний төсөөлөл шинэ дүр төрхийг олж байлаа.
-Харин одоо тийм эмэгтэй тийм хөгийн юм бичсэн гээд төсөөлөөд үз дээ. Би үнэхээр цохилтонд орсон гээд тэр гайхсаны илэрхийлэл болгож үл мэдэг салгалав.
-Хөгийн гэнэ ээ? гэж би түүний яриан дундаас ихээхэн учиртай үгийг нь сугалан давтав.
-Гэхдээ чи ч бас адилхан бодсон биз дээ, үгүй гэж үү? Би жорыг уншсаныхаа дараа түүнийг үүгээрээ хүн ална гэж үнэхээр бодсон эсэхийг нь гайхсан. Төлөвлөгөө гэхэд дэндүү хол байсан шүү дээ. Харин одоо бол үүнийг төлөвлөгөө гэж нэрлэхэд хэтийднэ гэдгийг ээж ойлгосон учраас жор гэдэг үгийг сонгосон байж болох юм гэж би бодож байна.
-Аа, ойлгомжтой гэж би түүнтэй адилхан бодож байсан тул хэлээд
-Аллага үйлдэх төлөвлөгөөний хувьд авч үзвэл энэ дэндүү өө сэвтэй, бүрэн бус, зууд нэг удаагийн боломжоор амжилттай хэрэгжвэл өөрийгөө азтайд тооцож болох тийм л төлөвлөгөө байсан гэхэд
-Мм гэж тэр санал нийлсэн боловч миний үргэлжлүүлэн хэлэх үг түүнийг хөмсгөө өргөхөд хүргэв.
-Гэхдээ би энэ дутуу дулимаг чанар нь л жорыг хэрэгтэй болгосон гэж бодож байна
-Юу гэсэн үг вэ?
Би тэр сонирхогчийн хэв шинжтэй агуулгыг Цүкиморигоос өөр өнцгөөс харж байв. Анхнаасаа л тэгж бодож байсан.
-Хэн ийм азанд найдсан аллагын төлөвлөгөө оршино гэж бодох билээ?
Цүкимори хэлэх үггүй болов. Мэдээж тэгэх ёстой. Хэдхэн мөчийн өмнө тэр ээжийгээ тийм зүйл бичнэ гэж хэзээ ч төсөөлөөгүй гэдгээ хэлсэн шүү дээ.
-Тэр төлөвлөгөө нааштайгаар хэрэгжлээ гэж бодоход азгүй тохиолдол мэт харагдахгүй гэж үү?
-Тун зугаатай хувилбар байна гэж тэр сэтгэл хөдөлсөн хоолойгоор хэлээд толгой дохиход би үргэлжлүүлэн өгүүлэв.
-Миний магадлагааг бүрэн нотолсон нэг ослыг би мэдэх юм байна
-Аавын орсон осол. Тийм биз? гэж тэр намайг үгээ дуусгахаас өмнө хэлэв.
-Чи зөвшөөрч байгаа юм уу? гэж би түүний энэ урьдчилж таамагламгүй үйлдлийг хараад гайхан асуув.
-Үгүйсгэх юу байна? Жорыг ганцхан удаа уншсан байлаа ч, тэр ослын талаар эргэлзээ тээх нь ойлгомжтой хэрэг шүү дээ гэж тэр хариулаад хурууныхаа үзүүрээр барьсан цаасыг толгойныхоо хажууд сэгсрэхэд түүний чухам юу нь намайг ингэтэл зовоогоод байгаа талаар би арай гэж ойлгов.
-Би жорыг олох хүртлээ ээжид ийм хуумгай зан байдгийг огт мэдээгүй. Ээж аав хоёр нэгнийгээ огт хайхардаггүй байсан ч хардалтаас болсон байж болох юм гэж би таамаглаж байна. Яагаад гэвэл аавд ондоо нэг эмэгтэй байсан. Магадгүй ээж аавд өөрөөс нь өөр эмэгтэй байгааг хүлцэж чадаагүй байх. Тэр тал дээр бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү хартай байж мэдэх юм. Чи ч бас болгоомжтой байх хэрэгтэй шүү Нономияа-күн.
Энэ бүхэн түүний ээжийн тухай, түүний гэр бүлийн тухай байсан ч би түүний ямар ч хувиралгүй хоолойноос хөндий байдал мэдэрч байв. Яг л энэ бүхэн түүнд хамаагүй, хөрш айлынхаа тухай цуурхаж байгаа мэт байх тул миний итгэл улам гүнзгийрч
-Би чамайг эцэг эхээ алсан гэж харахгүй байж чадахгүй нь гэж шулуухан хэлэхэд Цүкимори над руу даажинтай инээмсэглэв.
-Надад тэгэх шалтгаан байхгүй байсан ч уу? гэж инээмсэглэсэн хэвээр толгойгоо өргөв.
-Шалтгаан чинь надад хамаагүй ч биш л дээ. Үнэндээ бүр маш их сонирхож байна. Гэхдээ зөвхөн боломжтой эсэх талаас нь харвал чамайг ЧАДНА гэсэн дүгнэлтэнд би аль эрт хүрсэн гэхэд Цүкимори хормын зуур нүдээ хавирган сар шиг онийлгов.
-Аллагын жоронд бичигдсэн зүйл аавын чинь осолтой тун ч ижилхэн байгааг чи хүлээн зөвшөөрсөн. Осол азгүй тохиолдол биш, зорилготойгоор гүйцэтгэсэн бол жорыг уншаагүй хүн ингэж хийх боломжгүй, тийм биз дээ? гэж би асуухад Цүкимори эрүүгээ тулан намайг харцаараа өрөмдөв.
-Арай өөрөөр хэлбэл зөвхөн жорыг уншсан хүн л ингэж хийх боломжтой, тийм биз? гээд би нүдээ аньж, гүнзгий амьсгаа авав.
-Аавын чинь осол болохоос өмнө жорыг уншсан яг гурван хүнийг би мэдэх юм байна. Нэгт, жорын зохиогч ээж чинь. Хоёрт, мэдээж санамсаргүй жорыг олсон болохоор би байж таарна. Харин сүүлчийнх нь... гээд би түүний гарт байх цаас руу зааж
-...жорыг гээсэн хүн нь. Ёоко Цүкимори, чи.
Цүкимори юу ч хэлсэнгүй.
-Чи, Ёоко Цүкимори бол төлөвлөгөө хичнээн хөгийн, бүрэн бус байсан ч биелүүлж чадах хүн гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
Тэр огт хөдөлсөнгүй боловч нам гүм байдлыг эвдэн
-Чи миний юу мэдэрч байгааг мэдэж байна уу? гэж шивнэв.
-Би чиний юу мэдэрч байгааг ойлгох чадалтай байсан бол үргэлж чиний хөгжмөөр бүжиглэхгүй байх байсан юм
-Миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Чи ердийн хүйтэн хоолойгоор миний буруу гэж хэлэх нь гарцаагүй ч намайг ингэж их ойлгодог болохоор чинь чиний намайг гэсэн хайрыг би мэдэрч байна.
-Чиний буруу гэж би түүнийг хүслийг гүйцээн хэлэхдээ мөс шиг цэвдэг өнгө нэмэв. Би түүнийг огтхон ч ойлгохгүй байлаа. Тэрнийг аллагад буруутгаж байхад сөрвөлзсөн ч үгүй, сэрэмжилсэн ч үгүй инээмсэглэсэн хэвээр байх юм. Түүний ямар ч нөлөөнд автахгүй байгаа энэ байдал нь надад бараг тэр үнэхээр юу ч нуугаагүй байж болох юм гэж бодогдуулах шахав. Энэ амгалан байдал нь өөртөө бүрэн итгэх итгэлээс болж байна уу? Тэр миний түүн руу чулуудах бүхий л буруутгалыг хамгаалж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэсэн үг үү?
Хангалтгүй байна. Би улам гүнзгий ухаж, бамбайг нь дотроос нь бут цохихгүй л юм бол хайсан зүйлээ хэзээ ч олохгүй юм байна.
-Эхнээсээ л намайг нэг зүйл зовоогоод байна л даа гэж би эхлүүлээд
-Чи эцэг эхдээ бараг чамд огт хамаагүй мэт хандаад байгаа юм биш үү? Яг л танихгүй хүмүүсийн талаар ярьж байгаа аятай дэндүү тайван байх юм гэж намайг хэлэхэд Цүкиморигийн царайд үл мэдэг эргэлзсэн төрх тодров.
-Тэгж бодож байна уу? Би 17-той. Эцэг эхээсээ хараат бус байх насанд хүрчихсэн. Үгүй гэж үү? Эцэг эх, өсвөр насны хүүхдийн хоорондох зай бусад гэр бүлд иймэрхүү байдаг биз дээ? гэж асуухад нь би тэр дор нь няцаав.
-Үгүй, тийм биш.
Цүкимори уруулаа жимийн над руу хөмсөг зангидан харав.
-Алив л дээ. Яахын аргагүй хачин байна. Ээж чинь аавыг чинь алахын тулд төлөвлөгөө гаргасан байна. Нэг гэр бүл юм бол чи тэрнийг зогсоохыг оролдох нь зүйн хэрэг. Тийм биз дээ? гэмэгц Цүкиморигийн нүд тэр дороо томров.
-Би яагаад чамаас жорыг олоод юу хийсэн талаар чинь асуусан гэж бодож байна? Яагаад гэвэл би чамайг түүнд саад хийхийг хүссэн гэж хэлнэ гэж найдсан болохоор. Гэтэл чи жоронд бичигдсэн зүйлсийн талаарх бодлоо ярьж эхэлсэн.
Тэр юм хэлэхийг хүссэн бололтой амаа нээв.
-Ядаж нэг удаа ч болов түүнийг зогсоох талаар бодож үзсэн үү? гэж би асуухад Цүкиморигийн арчаагүй төрх ямар ч үгнээс илүү тодорхой хариулт надад өгөв. Тэр цомцойн суугаад туранхай хөлөө тэвэрчээ.
-Чи эцэг эхийгээ тоодоггүй байсан нь эргэлзээгүй ч хачирхалтай нь харилцаа муутай байсан шинж ч алга байх юм.
Өнгөрсөн хугацаандах Цүкиморигийн олон янзын төрх байдлыг бодож үзэхэд тэр өөрийн “нийгэмлэгийн” гишүүнээ өөрөөр хэлбэл гэр бүлийнхээ хүнийг алдсан нь түүнийг зовоогоогүй БИШ гэж би бодож байлаа. Эцэг эхээ алдсаны дараа үе үе тун ч эмзэг харагддаг байсан тул тэр гэр бүлээ алдахыг огтхон ч хүсээгүй гэдэгт би итгэлтэй байв.
-Чамд тэд сонирхолгүй санагдсан. Тийм биз?
Тиймээс би дээрх дүгнэлтэнд хүрсэн байлаа. Сонирхлыг минь татахгүй зүйлийн талаар ярихаас аргагүй байдалд орвол би ч гэсэн тун ч хөндий хүйтэн өнгөөр ярьж таараа.
-Надад сонирхолгүй байсан гэхээс илүү нэг нэгнийгээ сонирхох шаардлага байгаагүй гэж хэлбэл зохино гэж тэр бувтнав.
-Би эцэг эхээ үзэн яддаг байгаагүй. Үнэн шүү. Зүгээр л Цүкиморигийн гэр бүл хувь хувиа бодсон үзэл дээр суурилсан байсан юм. Нэг нэгнийхээ хэрэгт хошуу дүрэхгүй байх нь бичигдээгүй хууль байсан. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ л дүрмийн ачаар бид гэр бүлийнхээ эв түнжинг хадгалж үлдсэн гэж өнгөрснөө санагалзсан мэт Цүкимори нүдээ нарийсгав.
-Би бүр бага байхдаа бүгдийг өөрөө хийж чаддаг болсон. Ээж ч гэсэн аав байхгүй байсан ч асуудалгүй амьдраад байж чадах л байсан. Аавын хувьд гэвэл тэр ердөө л эр хүний үүргийнхээ дагуу санхүүгээ хариуцаад, гэр бүлийн хэрэгт огт оролцдоггүй байсан. Итгэнэ үү байна уу гэхдээ би бага байхдаа түүнийг бидэнд мөнгө өгдөг нэг сайхан сэтгэлтэй ах л гэж боддог байсан гээд өөрийгөө буруутгасан янзтай инээмсэглээд
-Чиний хэлсэн шиг би ээжийгээ зогсоох талаар огт бодоогүй гэж тэр тамиргүйхэн инээмсэглээд харцаа доошлуулав.
-Ээжид өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн амьдрал бий гэж бодсон учраас би аллагын жорыг элдэв асуудалгүй хүлээж авч чадсан. Гэхдээ чиний хэлснээр би түүнийг зогсоох нь зөв байсан бололтой гэж өгүүлээд нударгаа зангидахад түүний цагаахан хураа алганд нь шигдлээ.
-Би өөр гэр бүлд өссөн бол өөрөөр хийх байсан байх гээд Цүкимори царайгаа дээш өргөв.
-Гэхдээ мэдэх үү гэж тэр хов хоосон хоолойгоор хэлээд
-Төрсөн цагаасаа эхлэн би ийм л маягаар амьдарсаар ирсэн шүү дээ гэхэд түүний харц амьсгаа боогдуулам тув тунгалаг байлаа. Түүний үнэнч, илбийн мэт төрхөнд өчүүхэн төдий ч харамссан шинж байсангүй. Миний бодлоор Ёоко Цүкимори хүчирхэг хүн боловч нэгэн мөчид бас ганцаардсан нэгэн байлаа. Түүний энэ сүрлэг мөч үзэсгэлэнтэй бөгөөд зэрэглээ мэт санагдаж намайг түгшээв.
-Чи ганцаарддаггүй байсан гэж үү? хэмээн намайг асуухад тэр дор нь толгойгоо сэгсрэн
-Огтхон ч үгүй гэж инээмсэглэн хариулав. Хэнд ч найдахгүй амьдрана гэдэг надад лав ганцаардмал санагдаж байсан ч тэр өөрөө тийм байгаагүй гэж хэллээ. Гэсэн ч
-Одоо ч гэсэн үү? гэж би няцаагдсан асуултыг дахин тавив.
-Эцэг эх чинь өөд болчихсон энэ үед ч гэсэн ганцаардахгүй байна уу?
Би ийм амьдралыг аймшигтай хоосон гэж бодож байлаа. Би хий юм харж байж болох ч гэлээ Цүкимори үг дуугаралгүй тэнд сууж байхдаа ганцаардсан харагдаж байв. Дараа нь тэр үл мэдэг эвгүйцсэн инээмсэглэл тодруулаад тэнгэр өөд харахад түүний нүдэнд тусах сар мөнгөлөг туяа цацруулах аж. Тэр харцаа над руу шилжүүлээд
-Би ганцаардахгүй байна гэж тодхон хэлэхэд түүний ихэвчлэн даажинтай байдаг төрх байсангүй.
-Яагаад гэвэл одоо чи миний төлөө энд байна шүү дээ Нономияа-күн гэж хэлэхэд нь би түүний харцнаас ч, уруул дээрээс нь ч инээмсэглэл олж харсангүй. Тэр үнэнээсээ ярьж байв. Энэ бол миний түүний инээмсэглэлийг амжилттай арчин хаясан дурсгалтай мөч байлаа.
Цагтай цамхаг 12-г дөхөн зааж байв.

Түүнд ээж аавыгаа алах ноцтой шалтгаан байгаагүй. Ямартаа ч би нэгийг ч олсонгүй. Цаашлаад Ёоко Цүкимори аллага мэтийн ухаангүй зүйл хийх охин биш гэж миний нүдэнд үзэгддэг нь хөдөлшгүй үнэн. Гэсэн хэдий ч... эцэг эх нь байхгүй болчихсон байдаг.
-Энэ ямар мэдрэмж болохыг тодорхойлж чадахгүй юм гэж би шивнэв. Ямар үг тохирох вэ? Би зүгээр суугаад байж чадахгүй болсон тул хашлага дээрээс босч, түүнийг ардаа орхин цэцэрлэгээр тэнүүчлэв. Бодлоо эмхлэнгээ алхам бүртээ хөлийн минь дор байх газрыг мэдрэн удаанаар алхахад миний хөл захиргаагүйгээр бүхэл хотыг сайтар харж болох хадны зүг чиглэлээ. Эцэст нь би цэцэрлэг хад хоёрын зааг дээр ирэхэд миний бүсэлхийнээс ялихгүй жаахан өндөр зэвэрсэн хөх ногоон хашлага цэцэрлэг хад хоёрыг тусгаарлах аж. Би хашааг налан доош харахад хашааг давж унаад, гүвээний ёроолд хүрэх тийм ч хэцүү биш юм гэсэн бодол төрөв. Би гараа зөрүүлэн, эрүүгээ тавиад хашаан дээр тулахад цэцэрлэгийг тойрсон хашаа бүхэлдээ нэг тийш хазайж байлаа. Доошоо харахад хот янз бүрийн гэрэл гялалзуулан миний харах орчныг дүүргэх аж. Үүнийг үзэсгэлэнт тэнгэрийн хаяа, шөнийн одот тэнгэртэй зүйрлэх аргагүй боловч төрж өссөн хот минь гэж бодоход сэтгэл гүнээ хөдөлж байв. Жижигхэн хэмжээг нь үл харгалзан энд үргэлж ямар нэг зүйл болж байдаг. Энэ шөнө ч гэсэн улаан спорт машин жолоодсон хүн тэр доор хаа нэгтээ бий. Шоколадны донтон одоо болтол сэрүүн байгаа болов уу? Жижигхэн сармагчинтай адилхан тэр бяцхан охин аль хэдийн зүүдний ертөнцдөө очсон нь эргэлзээгүй. Миний мэддэг хүмүүсийн төрх яг л киноны хальс мэт нүдний минь өмнүүр жирэлзэн өнгөрөв.
-Нүд булаам байгаа биз? Би үүнийг чамд харуулах гэсэн юм Нономияа-күн.
Хамгийн сүүлд бас хамгийн тодоор нүдэнд минь үзэгдсэн хүн, миний хажууд зогсоод бүхэл хотыг миний нүдний өмнө дэлгэн танилцуулах хүн хоёр нэг хүн байлаа. Жихүүн салхи түүний үсийг хийсгэж, тэр даарсандаа өөрийгөө тэврэн авахад энэ үзэгдэл надад түүний бороотой өдөр нойтон дүрэмт хувцастай, даарсан байсныг санагдуулав. Тэр шөнө би түүнээс хүмүүс яагаад бие биенээ алдаг талаар хэрхэн асууж байснаа яаж мартах билээ. Мэдээж түүний хариултыг ч бас мартаагүй.
Тэр хариултыг санасан хоромд хар аяндаа миний бие чичрэн салганасныг даган би инээд алдав.
-Би эцэст нь нэг юм хариултаа оллоо. Юу чамайг эцэг эхээ алахыг хүргэснийг би ойлголоо гэж би шивнэхэд тэр тайвнаар
-Ойлгомжтой гэж товчхон хэлэв. Тэр миний нүдний буланд, би түүний түүний нүдний буланд харагдаж байлаа.
-Яагаад гэвэл чамд тэгмээр санагдсан болохоор.
Би инээд алдан ингэж хэлэхэд тэр чихэр авсан бяцхан охин шиг инээмсэглээд
-Чи гайхалтай юм аа гэлээ. Тэр шөнө түүний надад хэлсэн шиг "тэгмээр санагдах" гэсэн хариулт бол ямар ч шалтгаангүйгээр үйлдэх үйлдлийн ганц тайлбар байв. Гэсэн хэдий ч инээдэмтэй хариулт болохоор би инээсэн хэрэг. Хэн ийм зүйлд итгэх билээ? Ийм зүйлийг ойлгох боломжтой хүн нь би, бас Ёоко Цүкимори л байлаа. Гэнэт тэр надад ойртов.
-Чиний хэлсэн бүхэн үнэн бол би аймшигтай эмэгтэй байх нь гэж тэр миний чихэнд зөөлнөөр шивнээд
-Эцэг эхээ алсан, хүн болгоныг хуурсан, чамайг урхидсан. Гэсэн ч огт санаа зовохгүй амьдарч байдаг.
Дараа нь түүний нөмөрсөн байсан торон алчуур газарт хийсэн унав.
-Ямар ч дүрэм журманд боогддоггүй ховор хүмүүс бий гэдгийг үгүйсгэх аргагүй. Юунд ч хязгаарлагддаггүй, галзуу мэт эрх чөлөөтэй хүмүүс.
Би мэл гайхав. Тэр хормын төдий ч эргэлзэлгүй хашаан дээр үсрэн гарлаа. Хашаа түүнд дарагдан ёсоолгүй гүн ангал руу аажмаар налан гулзайхыг огтхон ч тоосонгүй.
-Нономияа-күн. Чи шийд. Чи л намайг шийтгэхгүй юм бол энэ аймшигт эмэгтэй Ёоко Цүкимори хэнд ч баригдахгүй үлдэх болно гээд тэр хашлаган дээр суугаад итгэхийн аргагүй зүйл хийв. Тэр хавцал руу өнгийн гэдэргээ налахад түүний үс ёроолгүй харанхуй руу унжин, зөвхөн нарийхан цагаан гар нь л туранхай биеийнх нь тэнцвэрийг хадгалж байв. Түүний цагаан хүзүү миний нүдний өмнө дэлгэгдэв.
-Чи намайг амьдрах эрхгүй гэж шүүх ёстой. Ойлгож байгаа биз дээ?
Түүний цээжинд хөнгөхөн хүрэх төдийд хадны ёроол руу илгээхэд хангалттай байлаа.
-Чи чинь ухаанаа алдчихаа юу? Юу хэлж байгаагаа ойлгож байна уу?
Би түүний эрүүл ухаантай байгаад нь эргэлзэж байлаа.
-Хэн мэдэхэв? Би өөрийгөө ухаанаа алдаагүй л гэж тооцож байна. Гэхдээ чам шиг этгээд хүнд татагдаж байна гэдэг миний толгойд нэг юм болохоо байсных байж магадгүй л юм гэж тэр өгүүлээд сарны туяаг таашаах мэт тайвширсан янзтай нүдээ анив.
-Би заяаныхаа ханьд өөрийн гэсэн бүхнээ өргөн барина гэж аль эрт шийдсэн. Үүнд харин итгэж болно шүү.
Тэр бүх зүйл гэдэгт нь түүний амь ч бас хамаарч байгаа бололтой.
-Одоогийн чинь ухаан санааг би огтхон ч ойлгож чадахгүй байна. Заяаны хань гэдэг чинь чиний юу юм бэ?
Түүний хариулт товч бөгөөд тодорхой байлаа.
-Миний ханхүү.
Түүний үг хязгааргүй цэнгэлд умбасан инээмсэглэлтэй хамтран дуулдав. Түүний царайд өчүүхэн төдий ч үл тодрох айдсыг тооцохгүй бол тэр үнэнээсээ хэлж байгаа бололтой. Гэнэт Конаны надад дүрслэн ярьсан ээжийнх нь эцсийн мөч нүдний өмнө жирэлзэхэд нуруу руу хүйт оргилоо. Би санамсаргүйгээр тун ч чухал дүрсийг төсөөлж орхиж.

Тоо томшгүй нил ягаан азали цэцэгсээр хүрээлэгдсэн Ёоко Цүкиморигийн цогцос гайхалтай үзэсгэлэнтэй харагдана даа гэж би дотроо төсөөлөн бодов.
Би шүлсээ залгилаа. Хамаг цус хөөрөн булгилав. Өөрөө ч мэдсэнгүй миний хуруу түүний цээжинд хүрэхэд хурууны минь үзүүрт түүний товгор цээж мэдрэгдэв. Тэр хөнгөхөн санаа алдаад өндөр өсгийт угласан хөлөө газраас хөндийрүүлэн өргөлөө. Миний сэтгэл булгилан, цус минь буцалж байв. Ээх, ямар шунал хөдөлгөсөн мөч байсан гээч. Ердөө миний ганц хуруу л Ёоко Цүкиморигийн амьдралыг шийдэх хүч агуулж байв.
Түүний цэмцийсэн цасан цагаан даашинз миний нүдэнд оршуулгын цагаан нөмрөг шиг үзэгдлээ. Тэр шаардлагатай бүх бэлтгэлийг хангасан нь эргэлзээгүй. Сэтгэлээр унасан хөөрхий охин эцэг эхээ даган үхэл рүү оджээ гэсэн жүжиг үзүүлэхээр бэлтгэсэн гэж би түүнийг сэжиглэж байв. Өөрөөр хэлбэл би тэрнийг түлхчихсэн ч хэн ч намайг буруутгахгүй.
Тэр намайг өөрийн ханхүүгээ гэж нэрлэсэн. Хэрэв би үнэхээр ханхүү байсан бол цамхагт хоригдсон гүнжийг чөлөөлөх хувь тавилантай байж таарна.
Цүкимори найдварыг чинь хөсөрдүүлсэнд уучлаарай. Гэхдээ би ханхүү биш гэж айж байна. Би одоо ч тэр хойшид ч тэр иргэн А байх болно. Энэ л надад тохирсон дүр.
Миний зүрх цээжээ дэлдэн цовхчиж, амьсгаа минь намайг чөлөөлөгдөхийг яаруулна.
Гүнзгий амьсгаа аван шүдээ чанга зуугаад оршуулгын бүтээлэгтэй охинд аажуухнаар хүрч, түүний туяхан нурууг гараараа ороон хамаг хүчээрээ өөр лүүгээ татахад, хэтэрхий хүч шаардсан хурдан хөдөлгөөнөөс болж би түүнийг гартаа тэвэрсэн чигээрээ хойш уналаа. Миний нуруу хүчтэй өвдөн шаналах зуур тэр дээш өндийн суув.
-Гуйя, битгий мартаарай гэж тэр нэг гараа цээжин дээрээ тавин хэлээд
-Энэ бол чиний аварсан амь гэдгийг гэж хэлэв.
Чи тэр гөлгийг гудамжнаас олсон болохоор хариуцлагаа хүлээж өөрөө харж хандаарай гэж хэдэн жилийн өмнө ээжийн надад хэлж байсан үг санаанд орж хамаг сүр сүлд минь зайлах шиг болов. Би хэзээ ийм сайн залуу болчихов оо?
-Чи намайг шалгасан юм уу?
-Санаа зовох хэрэггүй. Би өөртөө итгэлтэй байна. Чи намайг аварсандаа хэзээ ч харамсахгүй гээд тэр өөдрөгөөр цээжнийхээ өмнө нударгаа зангидаад, өдсөн янзтай дур булаам инээмсэглэхэд хэрэг ингэж эргэнэ гэдгийг тэр бүр эхнээсээ урьдчилан мэдэж байжээ гэсэн бодол надад төрж, даажигнан инээмсэглэв.
-Би аль хэдийн чамтай уулзсандаа харамсаад эхэлчихсэн. Өршөөгөөрэй, гэхдээ чи миний дээрээс босчихгүй юу.
Тэр миний аарцган дээр ичгүүргүй нь аргагүй сууж байв. Одоогийн байдлаар би түүний бүдүүлэг хүмүүжилд нь л санаа тавихыг хүсч байлаа. Гэсэн ч харамсалтай нь тэр босох сонирхолгүй байв. Тэр өвдөглөн, хоёр гараа миний толгойн баруун зүүн талд тавиад, над руу бөхийн, эгц дээрээс минь цоо ширтэн хэлэв.
-Чи юу хийх вэ? Чи юу хийхийг хүсч байна? Жорын талаар бас миний чамд ярьсан зүйлийг цагдаа нарт хэлэхийг хүсч байна уу? гэж түүний дур булаам уруул асуухад гижиг хүргэсэн амьсгаа нь миний үсийг илбэв.
-Чиний хүсч байгаа зүйл тэр юм бол би чамайг зогсоохгүй.
Тэр намайг өдөөгүй бололтой. Учир нь түүний төрх үргэлж байдаг шигээ зөөлөн, хоолой нь үнэмшилтэй сонсогдож байв.
-Чи аймшиггүй хүн юм, тийм үү? гэж би түүний доороос дүнсийн ширтэв.
-Цагдаагийн газрыг хуурч чадах болохоор ийм итгэлтэй байгаа юм уу? Эсвэл намайг юман чинээ тоохгүй байгаа болохоор уу?
-Хоёулаа буруу гэж тэр толгойгоо зөөлөн сэгсрээд
-Би хэн бүхнээс илүү өөрийгөө буруугүй гэдгийг мэдэж байгаа юм гэж сандарсан шинжгүй хариулав.
-Жижигхэн сорил явуулъя л даа. Дээд зэргийн баталгаатайгаар нэг ослыг аллага гэж тооцсон байхад би чамд энэ бол ердөө л санаандгүй азгүй тохиолдлоос болсон осол гэж хэлбэл итгэх үү?
Дээрээс унах түүний үс шөнийн зөөлөн салхинд найган хамрын минь үзүүрт шүргэн гижиг хүргэв.
-Мэдээж үгүй.
Цүкимори дээд зэргээр тайван байсан тул би хариулахаасаа өмнө хэсэг эргэлзэв.
-Тийм биз. Чи тэртээ тэргүй надад итгэхгүй юм чинь чамайг хүссэн зүйлээ хийхийг зөвшөөрч байгаа юм гээд тэр зөөлнөөр инээмсэглэхэд хөвсөлзөн бүжиглэх өд мэт санагдав.
-Гэхдээ миний талаар нэг л үнэн байгаа гэдгийг санаж яваарай.
Ингэж цагаахнаар инээмсэглэдэг хүн худалч байх боломжтой гэж үү? Yнэхээр мэдэхгүй юм.
-Тэгээд ч чи бол миний сонгосон ганц хүн. Тийм болохоор миний хүссэн зүйл биш байлаа ч шийдвэрийг чинь хүндэтгэж үзэх нь хачин хэрэг биш.
-Сонгосон гэнэ ээ? гэж би сэжиглэнгүй давтав. Өмнө нь түүний заяаны ханийн талаар ярьж байснаас арай өөр "сонгосон" гэдэг үг сонсогдож, итгэл хүлээлгэх гэдэгтэй ойролцоо өнгө аяс мэдрэгдэв.
-Чиний буруу ойлгосон нэг зүйл байна Нономияа-күн
-Юу гэсэн үг вэ?
-Аллагын жор чамд очсон нь огтхон ч тохиолдлын хэрэг байгаагүй юм
-Айн? гэж би гайхсандаа дуугаа өндөрсгөв.
-Аллагын жорыг олсон өдөр юу болсныг сана даа.
Тэр өдөр миний санаанд тодхон байлаа. Хичээл тарсны дараа түүний газар унагасан дэвтэр дотроос би жорыг олсон. Тэр гэнэт инээд алдав.
-Би чадварлаг хүн шүү. Хэрэв өөртөө ингэж хэлж болдог бол. Тийм биз? Чи үнэхээр над шиг хүн...
Түүний одоо харуулж байгаа энэ царай миний сэтгэлд удаан хугацааны турш тодхон хоногших болно. Дэндүү хэрцгий хэрнээ дэндүү үзэсгэлэнтэй.
-...аллагын жор шиг чухал зүйлээ гээнэ гэж бодоо юу?
Огтхон ч үгүй. Энэ ертөнц дээр миний мэддэг бүх хүмүүсийн дундах ганц төгс хүн болох түүний хувьд ийм алдаа гаргах ямар ч боломжгүй.


Тэр өдөр би ангийн дарга нарын байнгын хуралд оролцсон. Ангийн эрэгтэй дарга нь би байсан. Харин эмэгтэй нь хэн байсан бэ? Тэр бол миний нүдний өмнө байгаа энэ хүн шүү дээ.
Одоо ингээд бодоход хурал дуусмагц тэр анги руу яаран гарсан. Учир нь цаг хожиж аллагын жор миний гарт “санамсаргүй” орох бэлтгэлийг хангасан байх нь. Би яаж ийм гол зүйлийг харахгүй өнгөрөөж чадав аа? Маргааш өглөө нь жорыг хайж байсан нь ч надад “санамсаргүйгээр” гээснээ итгүүлэхийн төлөө жүжиглэж байж.
Би бүр эхний мөчөөсөө л түүний хөгжимөнд бүжиглэж байсан бололтой. Энэ ичгүүртэй баримт миний бие мэдээ алдахад хүргэж, бүр айдаст автуулав. Гүн цочролд орсноосоо би дуугарч ч чадахгүй болоход Цүкимори инээд алдан бослоо.
-Нэг ч зүйл миний хүссэнээр болохгүй өнгөрч байгаагүй. Авахыг хүссэн нэг ч зүйлээ би авахгүй өнгөрч байгаагүй. Миний хүсэл л бүх зүйлийг шийдэж байдаг юм.
Ийм үг аархал мэт сонсогдох ёстой ч Ёоко Цүкиморигийн амнаас гарах үед бодит баримт адил сонсогдож байлаа.
-Гэхдээ тийм амьдрал дэндүү уйтгартай бас ямар ч урам зориггүй гэж бодогдохгүй байна уу? Тэгж амьдраад утга байгаа гэж үү? гээд тэр газар унасан алчуур луугаа алхав.
-Дотор нь юу байгааг мэдэж байгаа бэлгийг хараад хэзээ ч догдлохгүй биз дээ? гээд тэр мөрөө унжуулав.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 8:53 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 473
Location: Төв цэгт
Одоо л бага зэрэг тодорхой болж байна даа. Гэхдээ яаж дуусах нь бас л бүрхэг. Гялс дуусгаарай. Баярлалаа. :wd:

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 9:34 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 741
Huuh mash ih bayarlalaa zolushka :) 9r buleg neeren urt ch ym bn eedrete ch ym, gsnees mongold bdaggui ymuu? Esul shunu tuvlurj suudg huuhed uu :mrgreen:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 9:42 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Оо хүүхэд нь юм хумаа амжуулчаад л орой энэ дээрээ суухаар нэг суусных ахиухан явуулчмаар санагдаад цагаа мартчихиймоо
9 гэснүү, 11 гэснүү


Last edited by zolushka_717 on Jun.09.15 10:12 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 10:05 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.19.08 9:20 pm
Posts: 2760
Location: Болно гэвэл болж байна ш дээ
odoo heden buleg dutuu yum?

_________________
Өө буга минь


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 10:10 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Энэ сүүлчийнх нь


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 11:26 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Apr.14.15 1:05 pm
Posts: 69
юу в. дуусчиж байгаамуу ингээд.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 1:05 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3666
Location: Ирмэг
Одоо дахиад жаахан орох дутуу байна даа, арай дуусаагүй байна.

_________________
Survived after...


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 3:53 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 741
zolushka_717 wrote:
Оо хүүхэд нь юм хумаа амжуулчаад л орой энэ дээрээ суухаар нэг суусных ахиухан явуулчмаар санагдаад цагаа мартчихиймоо
9 гэснүү, 11 гэснүү

Өө 11 11. Будилж байхгүй юу :haha:
Гэснээс
-Нэг ч зүйл миний хүссэнээр болохгүй өнгөрч байгаагүй. Авахыг хүссэн нэг ч зүйлээ би авахгүй өнгөрч байгаагүй. Миний хүсэл л бүх зүйлийг шийдэж байдаг юм.
энэ хэсэг айхтар юмаа :aa:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 5:45 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Энэ номон дээр ер нь хурц хурц огүүлэмжүүд их байна лээ. Дандаа хачин сонин үзэл бодолтой хүмүүс.

10-р бүлгийг орчуулахад жоохон товогтэй байсан. Конан Нономияа 2-н ширүүхэн тулдаг хэсэг дээр хэлж байгаа үгнийх нь хүч нь суларч утга нь алдагдчих гээд. Амьдралыг бас л сонин талаас нь хардаг хүн.

Мирай ч бас их анхаарал татам шд. Нономияагийн Мирайг зүйрлэдэг хэсэг дандаа хогжилтэй байдаг. Мирайгийн тэр орилдог хэсэг бүр нүдэнд харагдаад инээд хүрээд байдын хэхэ


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 6:01 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 741
Харин тийм, Мирай ер нь галзуу мам юмшиг байгаан :frog:
Ер нь бүгд их хачин дүрүүд юмаа, Усами л арай ойр юмдаг уудаа гэснээс
Хамгийн дуртай дүр чинь хэн бэ? :mrgreen:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 6:18 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Конан Мирай 2-н нэг байх. Мирай Нономияад их анхаарал тавьдаг, эгч шиг нь халамжилдаг юм шиг. Дураараа амьдарч чаддаг, охидын залийг илрүүлж кайф авдаг энэ тэр нь хэхэ
Конан уг нь хүчирхэг. Даанч би болохоор жоохон сонион хэхэ. Нономияаг сонирхоод байгаа ч юм шиг хихи


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 6:27 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 741
Конан тийм болохор харин ч сонирхолтойм бишүү :look: Уншаад харин шууд Нономияг сонирхож байнадаа гэж бодогдсон :hihi:
Гиголо маягийн, хурц ухаантай, зөн совинтой, гадаад байдлаараа доторхоо далдалсан гээд сонирхолтой тал ихтэй шүү дамшиг чинь :frog:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 6:37 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Чамд тэгвэл Конан таалагддаг гэсэн үг үү. Цүкимори Нономияа 2-г юу гэж боддог вэ?


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 6:57 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 741
Надад Усами хамгийн их таалагддаг, Конаныг зүгээр сонирхолтой дүр гэсэн утгаар нь хэлсэн юмаа :mrgreen:
Цүкимори Нономияа 2-н хувьд бол Нономияа-г хянуур болгоомжтой ухаалаг гэж бодож байсан чинь бага багаар урхинд нь унаж байгаа нь жоохон онцгүй л байна :xmad: Цүкиморид бол бүх зүйл байгаа, хүссэнээ авч сурсан, төгс гэмээр хүн гэхээр нэг ч гэсэн хүссэн зүйлээ өөрийн болгож чадахгүй мэдрэмжийг аваад шинэ туршлага хуримтлууласай гэж бодож байнашд :frog: Усамигийн хувьд, Нономиягийн насандаа ахадцан гэмээр хашир, яхир ч юмшиг занг тэнцвэржүүлж зөөллөөд хөөрхөн хос болоосой :mrgreen:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: Jun.09.15 7:02 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Apr.14.15 1:05 pm
Posts: 69
зохиол тэгээд 100% дуусцан юмуу.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited