#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.25.17 9:13 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 320 posts ]  Go to page Previous 19 10 11 12 13 Next
Author Message
PostPosted: May.15.15 2:55 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 129

Роберт Ландоны хамаг ухаан санааг шилэн цонхны цаана үзэгдэх зүйл эзэмдэн татжээ. Тэр хэдэн зуун футийн өндөрт юу ч мэдэлгүй гарч ирээд түүний амьдралдаа харсан хамгийн ер бусын сайхан үзэгдлийг харж байна. Үндэсний Талбайн зүүн үзүүрт Конгрессын Ордоны гэрэлтсэн бөмбөгөр орой дүнхийн харагдана. Барилгын хоёр талаар хоёр гэрлэн шугам түүнийг чиглэсэн нь ... Америкийн урлаг, түүх, шинжлэх ухаан болон соёлын гэгээрүүлэгч цамхаг болсон Смитсоны музейн урд талын гэрэл байлаа.
Петерийн хэлсэн ... үнэн болохыг ухаараад Ландон ихэд гайхав. Энд үнэхээр аварга том чулуун доор хэдэн зуун фут үргэлжилсэн ... мушгиралдсан шат байна. Ландон дурсгалын хөшөөний аварга том чулуун оройн доор зогсохдоо нэгэн хачирхалтай зүйлийг санасан нь Вашингтоны Дурсгалын хөшөөний оройн чулуу яг гурван мянга гурван зуун фунт жинтэй байлаа.
Дахиад л 33 гэсэн тоо гарч ирлээ.
Түүнээс ч гайхалтай зүйл гэвэл энэ оройн чулууны дээд үзүүрт тухайн үедээ алт шиг үнэтэйд тооцогдож байсан хөнгөн цагаанаас бүтсэн, Мейсоны пирамидтай яг ижил нэг футийн өндөртэй жижигхэн гялалзсан орой бий.
Тэр жижигхэн хөнгөн цагаан пирамидын дээр алдарт - Laus Deo - гэсэн бичээс байдгийг Ландон гэнэт саналаа. Энэ чинь чулуун пирамидын ёроолд байсан бичээс шүү дээ.
Image

Янз бүрийн цагаан толгойн үсгүүдийг ашиглан бичсэн долоон бэлгэ тэмдэг!
Энэ бол хамгийн энгийн нууц шифр юм.
Эдгээр бэлгэ тэмдгүүд нь угтаа үсгүүд юм байна.
Чулуучны шугам - L
Алтны химийн тэмдэглэгээ - AU
Герег сигма үсэг - S
Герег дельта үсэг - D
Алхимийн меркури - Е
Сүүлээ залгисан могой - О

“Laus Deo, ” гэж Ландон амандаа шивнэлээ. “Бурхандаа залбир” гэсэн утгатай эл алдартай Латин ишлэлийг Вашингтоны Дурсгалын хөшөөний үзүүрт нэг ямхын өндөртэй бичмэл үсгээр бичсэн байдаг ажээ. Олны нүдэн дээр дэлгээд тавьчихсан хэдий ч... хэн ч үзэж чаддаггүй .
Laus Deo.
“Бурхандаа залбир” гэж Петер түүний ардаас хэлээд өрөөний гэрлийг асаав. “Энэ бол Мейсоны Пирамидын сүүлчийн нууц.”
Ландон эргэн хартал Петер байдгаараа инээмсэглэж байсан агаад Мейсоны Номын санд ярилцаж байхад түүний “Бурхандаа залбир” гэж хэлж байсныг тэр саналаа. Гэтэл би үүнийг анзаарсангүй.
Домогт Мейсоны Пирамид түүнийг ийшээ ... эртний нууцлаг эрдэм мэдлэгийн бэлгэ тэмдэг, Америкийн тольт зүрхэн дээр тэнгэр рүү баганадан сүндэрлэсэн агуу гэрэлт хөшөө рүү хэрхэн хөтөлснийг бодоод Ландон дагжив.
Ландон гайхсан хэвээр жижигхэн өрөөг нар зөв тойрон нөгөө талын цонхон дээр ирлээ.
Хойд зүг.
Хойд зүг рүү харсан цонхоор Цагаан Ордоны танил дүрс өмнө нь харагдана. Ландон хойд зүгт Сүмийн Ордон руу тэнгэрийн хаяа хүртэл үргэлжилсэн Арван зургадугаар гудамжийг олж харлаа.
Би Heredom -ын өмнө зүгт байна .
Тэр дараагийн цонх руу очин эргэн тойрныг ажихад баруун зүгт Линкольны Дурсгалын хөшөөний урд талд байдаг урт дөрвөлжин усан сан харагдсан бөгөөд энэ Герег маягийн сонгодог уран барилгыг баатарлаг үйлсийн охин тэнгэр Афинад зориулсан Афины Партеноноос санаа авч барьжээ.
Annuit coeptis. Бурхан баатарлаг үйлсийг таашаан үздэг гэж Ландон бодлоо.
Ландон хамгийн сүүлийн цонхон дээр очиж шөнийн харанхуйд хурцаар гэрэлтэх Жефферсоны Дурсгалын хөшөө орших Түрлэгийн усан сангийн бараантан харагдах усны мандлыг харав. Ландоны мэдэхээр мохоо өнцгөөр налуулан барьсан бөмбөгөр оройг эртний үлгэр домогт гардаг Ромын бурхдын өлгий Пантеоныг дуурайлган барьжээ.
Өрөөний дөрвөн цонхоор тал тал тийшээ харсны дараа Ландон Үндэсний Талбайн Вашингтоны Дурсгалын хөшөөнөөс дөрвөн тийшээ салбарласан барилгууд бүхий агаараас авсан зургийг үзэж байснаа дурсав. Би Америкийн гол уулзвар дээр байна.
Ландон өрөөн дотуур яван Петер дээр хүрч ирэхэд түүний царайнаас баяр баясгалан гэрэлтэнэ. “За, Роберт минь, Мартагдсан Үг энд байна. Энд түүнийг нууцалсан. Мейсоны пирамид биднийг ийшээ авчирлаа.”
Ландон Мартагдсан Үгийн тухай таг мартчихсан байсан тул түүний үгийг сонсоод алмайрав.
“Роберт, би чамаас илүү итгэлтэй хүнийг мэдэхгүй. Өнөө шөнө шиг шөнийн дараа би чамайг энэ бүхний тухай мэдэх эрхтэй хүн гэж бодож байна. Домогт амласанчлан Мартагдсан Үг нь үнэхээр энэ мушгирсан шатны ёроолд нууцлагдсан байгаа” гээд тэр дурсгалын хөшөөний урт шатыг заалаа.
Ландон одоо өөрөө явах боломжтой болж алхсан ч тэр одоо гайхав.
Петер халаас руугаа гараа явуулж жижиг зүйл гаргаж ирээд “Үүнийг санаж байна уу?” гэж асуув.
Петерийн түүнд олон жилийн өмнө хадгалуулахаар өгсөн шоо хэлбэртэй хайрцгийг аваад Ландон “Тийм ээ... гэхдээ 6и үүнийг сайн хадгалж чадсангүй” гэлээ.
Соломон инээд алдан “Үүнийг задлах цаг нь болсон юм байлгүй” гэж хэлэв.
Ландон чулуун шоог авч Петер яагаад энэ хайрцгийг түүнд үзүүлж байгааг гайхав.
“Энэ юутай адилхан харагдаж байна вэ?” гэж Петер асуулаа.
Ландон 1514 Image гэсэн тоог харж Катерин анх боодлыг задлахад юу бодогдож байсныг санав.
“Суурийн чулуу.”
“Яг зөв. Суурийн чулууны тухай чи зарим нэг зүйлийг мэдэхгүй байж магад. Юуны өмнө хэлэхэд суурийн чулуу тавих ёслол нь Хуучин Гэрээнээс эхтэй” гэж Петер хэлэв.
“Псалмийн номноос” хэмээн Ландон толгой дохив.
“Тийм ээ. Барилгын газраас тэнгэрийн гэрэл гэгээ өөд хүрэх анхны алхмыг бэлгэдэн суурийн чулууг газар доор булдаг .”
Ландон Конгрессын Ордоны зүг хяламхийгээд түүний суурийн чулууг гүнд тавьсан тул одоо хүртэл ухаад олдохгүй байгааг саналаа.
“Тэгээд эцэст нь” гэж Соломон хэлээд “суурийн чулуунууд чиний гарт байгаа чулуун хайрцгийн нэгэн адил дотроо хөндий, сахиус буюу
... эрдэнэсийг агуулдаг ... хайрцаг байх нь олонтаа. Онгойлгож үзэх юм бол дотор нь тухайн барилгын ирээдүйг бэлгэдсэн зүйлс байдаг.” Энэ заншлыг Ландон мэднэ. Мейсончууд одоог хүртэл цаг хутацааны сав, зураг, тунхаг, тэр ч байтугай алдартай хүмүүсийн чандрыг суурийн чулуун дотор хийсээр байгаа.
“Би чамд яагаад үүнийг хэлж байгаагаа тайлбарлая” гээд Соломон шат руу харлаа.
“Та Мартагдсан Үгийг Вашингтоны Дурсгалын хөшөөний суурийн чулуунд нууцалсан гэж бодож байна уу?”
“Роберт, би тэгж бодоогүй,т эгсэн гэдгийг нь мэдэж байна. Мартагдсан Үгийг 1848 оны 7 сарын 4-нд Мейсоны бүрэн төгс ёслол үйлдэн суурийн чулуунд нууцалсан.”
Ландон түүнийг гөлрөн “Манай Мейсоны өвөг дээдсүүд үгийг нууцалсан гэж үү?!” гэж гайхав.
Петер толгой дохин “Тэд үнэхээр нууцалсан юм. Тэгэхдээ тэд нууцалж буй зүйлийнхээ жинхэнэ хүч чадлыг мэдэж байсан” гэж хэллээ.
Ландон бүхэл шөнийн туршид... Эртний Нууц, Мартагдсан Үг зэрэг бурханлиг зүйлсийн тухай ойлгох гэж хичээжээ. Петер хэдийгээр энэ бүхний түлхүүр эндээс 555 футийн гүнд байгаа суурийн чулуунд нууцлагдсан гэж хэлсэн ч Ландон үүнд итгэж чадсангүй, түүнд баримт нотолгоо хэрэгтэй байв. Хүмүүс нууцыг бүх насаараа судлаад ч нууц хүч чадалд хүрч чаддаггүй. Дюрерийн Уйтгар Гуниг I зураг дэх алхимийн нууцыг тайлах гэж янз бүрийн багаж хэрэгслээр оролдоод санасандаа хүрэлгүй сэтгэлээр унасан Мэргэжилтний зургийг Ландон саналаа. Нууцыг нээж болдог юм аа гэхэд ганцхан газраас нээнэ гэж байхгүй!
Юутай ч Ландон тэр нууц нь дэлхий даяар хаа сайгүй хадгалагдсан Пифагор, Хермес, Хераклитус, Парацельс болон бусад олон зуун эрдэмтэн мэргэдийн бүтээлийг агуулсан ... олон мянган боть ном судар гэж итгэж байв. Хариулт нь алхими, мистицизм, ид шид, гүн ухааны тоосонд дарагдаж мартагдсан ботиудын хуудсанд, Александрын эртний номын сан, Сумерын шавар самбар, Египетийн дүрс үсэгт нуугдсан байгаа.
“Петер, намайг уучлаарай. Эртний нууцыг ойлгоно гэдэг бүх амьдралынхаа туршид хийдэг зүйл байх. Би энэ бүхний түлхүүр ганц үгэнд багтана гэж төсөөлөхгүй байна” гэж Ландон толгой сэгсрэн аяархан хэлэв.
Петер Ландоны мөрөн дээр гараа тавьж “Роберт, Мартагдсан Үг гэдэг бол ганц “үг” биш. Эртний хүмүүс үүнийг “Үг” гэж нэрлэдэг байсан нь өдий хүртэл хадгалагдан ирсэн юм” гээд уужмаар инээмсэглэв.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: May.15.15 2:56 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: May.05.15 2:40 pm
Posts: 75
Suicide wrote:
Өнөөдөр Someone-ы төрсөн өдөр. Төрсөн өдрийн мэнд Some1! :happybirthday:

Номоо дуусгачих юм байгааз дээ :P



Төрсөн өдрөөр нь баярлуулахгүй номоо дуусгуулах гээд арай л... хэхэ

Төөгий өөгий мээгий! Самоован аа! :wd: :bigthumpup:

_________________
Don't try to be a NORMAL


Top
   
PostPosted: May.15.15 2:57 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 130

Анх Үг байсан .
Да лам Галловэй Үндэсний Цогчин дуганы Их Загалмайн өмнө сөхөрч Америк орны төлөө залбирав. Хайрт эх орон нь эртний эрдэмтэн багш нарын хуримтлуулсан эрдэм мэдлэг, агуу мэргэдийн зааж байсан оюун санааны үнэн болох Үгийн хүч чадлыг ухаараасай хэмээн залбирлаа.
Түүхийн туршид хүн төрөлхтний дунд оюун ухаан болоод сэтгэлийн нууцад гүнээ нэвтэрсэн шилдэг эрдэмтэн багш, гэгээрсэн ухаантнууд олон байжээ. Будда, Есүс, Мухаммед, Зороастер гээд тоймгүй олон мэргэдийн үнэт үгийг олон зуун, мянганы туршид хамгийн эртний, хамгийн үнэтэй саванд агуулж иржээ.
Тэр бол ном байлаа.
Хорвоо дэлхий дээр олон янзын соёл иргэншил оршдог ч бүгд өөрийн ариун ном буюу өөрийн Үгтэйгээрээ ижил. Христуудын Үг нь Библь байсан бол, лалын шашинтнуудад Коран, еврейчүүдэд Тора, энэтхэгчүүдэд Веда гэхчилэн жагсаалт үргэлжлэнэ.
Үг хүмүүсийн замыг гэрэлтүүлнэ.
Америкийн Мейсонч өвөг дээдсүүдийн хувьд Үг бол Библь байлаа. Гэсэн ч цөөн тооны хүн л Үгийн жинхэнэ санааг ойлгож чадсан.
Галловэй их цогчин дуганд ганцаараа мөргөж суухдаа гараа Үг буюу элэгдэж хуучирсан Мейсоны Библь дээрээ тавилаа. Энэ эрдэнэ болсон ном Мейсоны бусад Библийн нэгэн адил Хуучин гэрээ, Шинэ Гэрээ болон Мейсоны гүн ухааны бичээсүүдийг агуулна.
Галловэй үүнийг одоо уншиж чадахгүй ч эхлэлийг нь цээжээр мэднэ. Энд дэлхийн олон хэл дээр түүний ахан дүүс сая сая удаа уншсан сүртэй нэгэн бичээсийг агуулна. Тэр нь:
ЦАГ ХУГАЦАА БОЛ ГОЛ ... НОМ БОЛ ЗАВЬ ЮМ. ГОЛООР УРССАН ОЛОН ЗАВЬ ЭВДЭРЧ СҮЙДЭН, ЭЗЭНГҮЙ ЭРЭГ ДЭЭР ХАЯГДДАГ. ЗӨВХӨН ЦӨӨН ХЭД, МАШ ЦӨӨН ТООНЫ ХЭДЭН НОМ ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГАЛТЫГ ДАВЖ ДАРААГИЙН ҮЕД ХҮРЧ ИРДЭГ.
Зарим ном үгүй болж байхад зарим нь үлддэгт учир бий. Итгэл үнэмшлийн мэргэжилтний хувьд да лам Галловэйд дэлхий дээр хамгийн их судлагдсан ч хамгийн дутуу ойлгогдсон ном болох эртний оюун санааны бичээс сгудрууд гайхалтай санагддаг байв.
Энэ номын хуудсан дунд хамгийн гайхалтай нууц агуулагддаг.
Нэг л өдөр хүн төрөлхтөн эртний сургаалын энгийн, хувиргах үнэн хүч чадлыг ойлгож... юмс үзэгдлийг таних ойлголтдоо томоохон үсрэлт хийх болно.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: May.15.15 3:14 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 719
тэр муу Малах шал дэмий үхлээр үхлээ азгүй амьтан, маш их баярлалаа хоёр оо, төрсөн өдрийн мэнд самован аа зуу наслаарай, үүний дараа Луугийн шивээстэй охиныг оруулаач


Top
   
PostPosted: May.15.15 3:47 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.06.15 9:10 pm
Posts: 145
someone-d bayarlalaa, bas :happybirthday:


Top
   
PostPosted: May.15.15 3:48 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.06.15 9:10 pm
Posts: 145
odoo 3n buleg bolon togsgoliin ug uldeh shiv dee, surfer ene havid bna u? kkk


Top
   
PostPosted: May.15.15 5:13 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 590
Location: Энүүгээр тэрүүгээр....
пүүх дөнгөж орж эхлэхэд нь хэдэн бүлэг орхоор нь уншъя гэж байтал юу вээ...шууруулаад хаясан байна шт...
Баярлалаа Someone.....Баярлалаа Surfer....


Top
   
PostPosted: May.15.15 5:15 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 590
Location: Энүүгээр тэрүүгээр....
panther wrote:
тэр муу Малах шал дэмий үхлээр үхлээ азгүй амьтан, маш их баярлалаа хоёр оо, төрсөн өдрийн мэнд самован аа зуу наслаарай, үүний дараа Луугийн шивээстэй охиныг оруулаач

хамаагүй оруулж болох юм болов уу даа :think: .... уг нь оруулчихвал ч сайхан лдаа...


Top
   
PostPosted: May.16.15 6:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Өө өнөө муу МалАх гуай чинь Захари бсан юм уу? Аймшигтай юм. Үнэхээр тэнэг хүү байж дээ. Таарсан ч үхлээр үхлээ. Гэхдээ Петер өрөвдөлтэй юмаа. Ямар их санаа зовж уулзах гэж хүртэл ирснийг нь Захари ойлгосонгүй дээ. Зөвхөн өөрийг нь орхисныг, ухаан суулгах гэснийг нь л үзэн ядаад.

Маш их баярлалаа. Төрсөн өдрийн мэнд хүргэе! Төрсөн өдрөөрөө бидэнд гоё бэлэг барьсанд баярлалаа хэхэ :wd: :wd: :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.16.15 11:53 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: May.05.15 2:40 pm
Posts: 75
surfer bnuu togsgolin 3 hesgee hezee oruulah weee huleegeel bgaaaaaa :)

_________________
Don't try to be a NORMAL


Top
   
PostPosted: May.17.15 12:51 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.06.15 9:10 pm
Posts: 145
harin tiimee, someone-g oruulchih bh geed orj irehgui bga yum bolov u esvel zavgui bga bh ldaa.


Top
   
PostPosted: May.17.15 2:25 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
Хэсэг 131

Вашингтоны Дурсгалын хөшөөн дотуур цахилгаан шат явах хонгилыг тойрон мушгирах энэ шат нийт 896 чулуун гишгүүртэй. ЛандонСоломон хоёр доошоо буух зуур Ландон Петерийн түрүүхэн хэлсэн гайхмаарзүйлийг бодоод итгэж чадахгүй явав. Роберт, энэ шатны харанхуй ёроолд, дурсгалын хөшөөний суурийн чулуун дотор манай өвөг дээдэс Үг буюу Библийн нэг хувийг нуусан.

Тэд шатаар уруудаж байтал Петер шатны тавцан дээр гэнэт зогсож гар чийдэнгээ хананд шигтгэсэн том чулуун медаль дээр тусгав.

Энэ юу вэ?! Ландон сийлбэрийг хараад цочсондоо огло үсэрлээ.

Дугуй медаль дээр гартаа хадуур бариад элсэн цагийн дэргэд сөхрөн суусан айдас төрөм нөмрөгтэй дүрсийг дүрсэлжээ. “Хариулт энд байна!” гэсэн шиг тэр гараа өргөн долоовор хуруугаа нээлттэй том Библь рүү заажээ.

Ландон сийлбэрийг хараад Петер рүү эргэлээ.

Түүний андын нүд нууцлагаар гялалзана. “Роберт, чи нэг зүйлийг бодоод үз дээ” гэх түүний дуу хоосон шатан дээгүүр цуурайтна. “Библь өдий хүртэл яаж энэ олон мянганыг давсан гэж бодож байна вэ? Яагаад Библь одоо хүртэл байдаг юм бэ? Библид гардаг түүхүүд ямар ч баараагүй, үнэн болохоор тэр үү? Мэдээж үгүй ... гэхдээ нэг шалтгаан бий. Христийн лам хувраг нар Библийн утгыг тайлах гэж бүх амьдралаа зориулдаг байсан нь учиртай. Еврейн мистикүүд болоод Каббалистууд Хуучин Гэрээг сайтар судалдаг нь учиртай. Роберт, эрдэм мэдлэгийн их цуглуулга болсон ... эртний номын хуудсуудад хүчирхэг нууц тайлагдах цагаа хүлээн оршдог учраас тэгдэг юм.”

Библийн бичээс, зүйрлэл, бэлгэдэл болон үлгэрийн цаана далд утга нууцлагдан оршдог гэдэг онол Ландоны хувьд огт сонсоогүй зүйл биш.

“Зөнч мэргэд” гэж Петер үргэлжлүүлэн хэлсэн нь “нууцаа хоорондоо солилцохдоо учир битүүлэг нууц хэл ашигладаг байсан гэж бидэнд сануулсан. Маркийн номлолд “Нууцыг та нарт мэд гэж өгсөн . .. гэхдээ үүнийг шад үлгэрээр хэлсэн” гэсэн байдаг. Сургаал үгсэд Мэргэд “оньсого” мэт үг хэлдэг гэсэн бол Коринтианд “нууц мэдлэг”-ийн тухай гардаг. Жоны номлолд “Би чамд сургаал үлгэрээр ... бүрхэг үгээр ярья” гэж анхааруулдаг.”

Бүрхэг үг хэмээх хачин хэлц үг Библийн Сургаал Үгс болон Псалмийн 78-д хэд хэдэн удаа давтагддагийг Ландон гайхан санав.

Би амаа нээн сургаал үлгэр, эртний бүрхэг үгийг хэлнэ. “Бүрхэг үг” гэдэг нь Ландоны ойлгосноор бүрхэг, муу муухай биш, харин далд, нууцлагдсан гэсэн утгатай байлаа.

“Чи эргэлзэж байвал Коринтианд сургаал үлгэр нь “нялхаст сүү, томчуудад мах” гэсэн давхар утгатайг илхэн хэлсэн байдаг. Энд сүү гэдэг нь Библийг уншаад анхлан суралцагчдын ойлгох энгийн зүйлийг хэлж байгаа бол мах гэдэг нь нууцад нэвтэрсэн мэргэдийн ойлгож чадах далд утга санааг хэлдэг” гэж Петер хэлэв.

Петер гар чийдэнгээ өргөн Библь рүү хуруугаараа заах нөмрөгтэй дүрсийг дахин гэрэлтүүлэв. “Роберт, чамайг эргэлзэж байгааг мэдэж байна. Гэхдээ бодоод үз л дээ. Хэрвээ Библь давхар утгагүй л байсан бол Вангийн Нийгэмлэгийнхэн болоод бусад олон шилдэг эрдэмтэн мэргэд юундаа үүнийг ингэж идэвхтэй судлах вэ дээ? Сэр Исаак Ньютон хүртэл Библийн жинхэнэ утга санааг олохын тулд сая гаруй үг бичиж байснаас Библь дотор нууцлагдсан шинжлэх ухааны холбогдолтой мэдээлэл олсон гэсэн 1704 оны гар бичмэл хүртэл байдаг!”

Ландон түүний үнэн бодит зүйл ярьж байгааг мэднэ.

“Бас Жэймс Хааны Библийг зохиолгохоор Жэймс хааны хөлсөлсөн эрдэмтэн, сэр Фрэнсис Бэкон Библийг нууц далд утгатай гэдэгт итгэж энэ тухай өөрийн нууц бичээсээр бичсэнийг одоо хүртэл судалж байна! Бэкон Розикрушиан байсан, Эртний Мэдлэг-ийг бичсэн гэдгийг чи мэдэх нь мэдээж” гээд Петер инээмсэглэв. “Бурхны шашныг эсэргүүцдэг байсан яруу найрагч Виллиам Блэк хүртэл "биднийг далд утга санааг нь ойлгож унш гээ биз дээ.”

БҮГД БИБЛИЙГ ӨДӨР ШӨНӨГҮЙ УНШИХ Ч ТЭД ХАРААР, ХАРИН БИ ЦАГААНААР БИЧСЭНИЙГ УНШДАГ

гэсэн алдартай мөрийг Ландон мэднэ.

Петер шатаар улам хурдан уруудангаа “Роберт, зөвхөн Европын эрдэмтэн мэргэд ч биш, энэ залуухан улс болох Америкийн зүрхэнд манай суут өвөг дээдсүүд болох Жон Адамс, Бен Фрэнклин, Томас Пэйн нар Библийг үгчлэнойлгохын аюулыг сэрэмжлүүлсэн. Тэр ч байтугай Томас Жефферсон Библийн жинхэнэ утга санаа нь далд нуугдсан байгаа гэдэгт үнэн голоосоо итгэж, өөрийнх нь хэлснээр “хиймэл гоёог авч хаян жинхэнэ номлолыг гаргаж ирэх” зорилгоор хуудсуудыг хасч Библийг засах гэж оролдсон.”

Энэ хачирхалтай баримтыг Ландон мэднэ. Мэри онгоноор хүүгээ төрүүлсэн болон дахин амилсан зэрэг итгэхийн аргагүй, санал зөрөлдөөнтэй хэсгийг хасаж зассан Жефферсоны Библийг одоо ч гэсэн хэвлэдэг ажээ. Арван есдүгээр зууны эхний хагаст Конгресст шинээр орсон гишүүдэд Жефферсоны Библийг бэлэглэдэг байсан нь бүр гайхалтай.

“Петер, надад энэ сэдэв үнэхээр гайхалтай санагддаг гэдгийг чи мэдэх байх, тэгээд ч суут мэргэд Библийг далд утгатай гэж төсөөлөхөд хорхой хүрмээр санагддаг байсныг ойлгож байгаа ч надад бол байж боломгүй санагдана.Хичээл сургуулийг нууц кодоор явуулж болдоггүйг ямар ч багш танд хэлээд өгөх байх.”

“Сайн ойлгосонгүй.”

“Петер, Багш нар хичээл зааж, оюутан сурагчидтайгаа нээлттэй ярилцдаг. Тэгэхэд эрт цагийн хамгийн агуу багш, зөнч мэргэд бидэнд хэлэх гэсэн зүйлээ яагаад нууцлана гэж? Хэрвээ тэд ертөнцийг өөрчлөхийг хүссэн юм бол яагаад нууц кодоор ярина гэж? Хүн төрөлхтөнд бүгдэд ойлгуулахын тулд ойлгомжтой ярихыг хичээхгүй гэж үү?”

Петер шатаар уруудах замдаа түүнийг мөрөн дээгүүрээ эргэн харахад түүний асуултанд гайхсан нь тодхон харагдав. “Роберт, Эртний Нууцын Сургууль нуугддаг байсан, эхлэн сурагч нар эртний нууц сургаалд суралцахаасаа өмнө нийгэмлэгт элсдэг, Нууц Коллежийн эрдэмтэд өөрсдийн мэдлэгээ бусадтай хуваалцахаас татгалздаг байсан тэр л шалтгаанаар ... Библийг бүгдэд ойлгомжтой, нээлттэй бичээгүй хэрэг. Энд маш хүчирхэг мэдээллийг агуулдаг, Роберт. Эртний Нууцыг дээвэр дээрээс чангаар хашгирч болохгүй. Нууц бол эрдэм мэдлэгтний гарт байвал замыг гэрэлтүүлэх, хар муу санаатны гарт орвол газар дэлхийг түймэрдэх асаж буй бамбар гэсэн үг.

Түүний юу яриад байгааг сайн ойлголгүй Ландон гацан зогсов. “Петер, би Библийн тухай ярьж байхад та яагаад Эртний нууцыг яриад байгаа юм бэ?”

Петер түүн рүү эргэн “Роберт, чи ойлгоогүй юм уу? Эртний Нууц Библь хоёр чинь нэг зүйл шүү дээ” гэж хэллээ.

Ландон мэл гайхан ширтэв.

Петер түүнийг ойлгохыг хүлээн хэсэг азнав. “Библь бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их нууцыг дамжуулсан номын нэг. Библийн хуудсууд нууцыг задлахаас тэсч ядан байдаг. Үүнийг ойлгохгүй байна уу? Библид гардаг “бүрхэг үг” бол эртний хүмүүсийн бидэнтэй нууц мэдлэгээ хуваалцах гэсэн нууцхан шивнээ юм.”

Ландон юу ч хэлсэнгүй. Түүний ойлгосноор Эртний нууц бол хүн бурхан болохын тулд нуугдмал хүч чадлаа хэрхэн ашиглахыг заасан заавар ... жор маягийн зүйл байлаа. Тэр тийм нууц байдаг гэдгийг ч хүлээн зөвшөөрж амжаагүй байтал энэ нууцын түлхүүр Библид байгааг гэдгийг сонсоод байж боломгүй зүйл санагдав.

“Петер, Библь Эртний Нууц хоёр чинь бүр эрс тэс зүйлс биш гэж үү. Эртний Нууцад бурхан хүний дотор байдаг... хүн бол бурхан гэдэг бол Библид Бурхныг хүнээс дээгүүр тавьж ... хүнийг хүч чадалгүй нүгэл хилэнцтэн гэж үздэг. ”

“Тийм ээ! Яг зөв! Чи яг голыг нь онож хэллээ! Хүн төрөлхтөн өөрсдийгөө Бурхнаас салгаж үзсэн тэр мөчид Үгийн жинхэнэ утга алдагдсан юм. Үгийг тэдний хэл дээр бичигдсэн, тэд л ойлгоно хэмээн тунхаглаж өөрсдийгөө сурталчлагчдаас болж Эртний мэргэдийн дуу хоолой холдон одож Үг мартагдсан юм.”

Петер шатаар үргэлжлүүлэн буулаа.

“Роберт, эртний хүмүүс сүм хийдийнхэн өөрсдийгөө диваажинд хүрэх гүүр мэтээр сурталчилж... Бурхан тэдний үйл хэргийг дэмждэг хэмээн итгэн дайчид тулаанд орж... тэдний сургаалийг гажуудуулж байгааг харсан бол үнэхээр айх байсан байх. Бид Үгийг мартчихсан, гэсэн ч жинхэнэ утга санаа бидэнд ойрхон, гарын дор хэвээрээ, Библь, Багавад Гита ; Коран гээд олон судар бичигт хадгалагдан үлджээ. Энэ бүх судар номонд нэгэн ижил санааг өөр өөрийнхөөрөө аяархан шивнэдэг, хүмүүсийн мартсан зүйлийг ойлгодог учраас Мейсончууд эдгээр судар бичгийг Фримейсоны тахилын ширээний өмнө хүндэтгэн үздэг юм” гээд Петер сэтгэлийн хөдөлгөөндөө автан “Та нар бурхад гэдгээ мэдэхгүй юу?” гэж хэлэв.

Ландон өнөөдөр олон дахин сонссон алдарт ишлэлийг сонсоод гайхав. Үүнийг Галловэй ВашингтоныАпотеозисынтухля тайлбарлах гэж оролдож байхдаа хэлсэн.

Петер дуугаа намсган “Будда “Та өөрөө Бурхан” гэж хэлсэн. Есүс “Бурхны хаант улс өөрийн чинь дотор байна” гэж заадаг байсан, тэр ч байтугай “Миний хийж байгаа зүйлийг та нар ч хийж чадна... бүр надаас ч илүү хийнэ” гэсэн. Анхны антипоп Ромын Хипполитус хүртэл оюун ухааны багш Моноимусын “Бурхныг хайхаа зогсоо ... түүний оронд өөрөөсөө эхэл” гэсэн үгийг иш татаж байсан юм” гэлээ.

Ландон Мейсоны Сүмийн Харуулын сандал дээр ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭД гэсэн үгийг сийлсэн байдгийг саналаа.

“Нэгэн ухаантан надад Бурхан хүн хоёрын хооронд байдаг цорын ганц ялгаа бол хүн өөрийнхөө бурханлиг гэдгийг мартчихсан, тэгээд л тэр гэж хэлж байсан” гэж Петер сонсогдохгүй шахам аяархнаар хэлэв.

“Петер, би таны хэлж байгааг сонсож байна. Бид бол бурхан гэдэгт итгэмээр байвч би энэ дэлхий дээр алхаж яваа ямар ч бурхныг мэдэхгүй. Би тийм ер бусын хүч чадалтай хүнтэй таарч байсангүй. Та Библь болн бусад шашны ном сударт гардаг ид шидийн зүйлсийн тухай надад ярьж болно, гэхдээ тэд бол цаг хугацаа өнгөрөх тусам улам баяжсаар ирсэн эрт цагт хүмүүсийн зохиосон үлгэр шүү дээ.”

“Тийм байж болно. Эсвэл бид эртний мэдлэгийг шинжлэх ухааны хөгжлөөрөө гүйцэх хэрэгтэй байж магадгүй” гээд Петер чимээгүй болсноо “Катерины судалдаг шинжлэх ухаан энэ үүргийг гүйдэтгэх байх гэж би боддог” гэж нэмж хэлэв.

Ландон гэнэт Катерины Сүмийн Ордоноос эрт гараад явсныг санан “Нээрээ тэр хаачаа вэ?” гэж асуув.

“Катерин удахгүй ийшээ ирнэ. Тэр өөрийн гайхалтай эд хөрөнгөө шалгахаар явсан” гээд Петер инээмсэглэв.

_____________

Хөшөөний гадна талд гарч өвлийн хүйтэн агаараар амьсгалаад Петер Соломон эрч хүч орох шиг болов. Тэр толгойгоо маажин дурсгалын хөшөөний сууриар газар шагайн явах Ландоныг харж инээмсэглэн зогсов.

“Профессор оо, Библийг агуулж буй суурийн чулуу газар доор байгаа шүү дээ. Та түүнийг үзэж чадахгүй ч байгаа гэдгийг нь би танд батлая” гэж Петер түүнийг цаашлуулав.

“Би танд итгэж байна. Гэхдээ би нэг юм анзаарлаа” гэж Ландон бодлоосоо хагацаж ядан хэлэв.

Ландон хойшоо ухарч Вашингтоны Дурсгалын хөшөө орших том талбайг ажиглав. Дугуй талбайг бүхэлдээ цагаан чулуугаар хийсэн ч хөшөөг тойруулан бараан өнгийн чулуугаар хоёр тойргийг дүрсэлжээ.

“Тойрог доторх тойрог” гэж Ландон хэллээ. “Вашингтоны Дурсгалын хөшөө тойрог доторх тойргийн төвд оршдогийг би мэдсэнгүй.”

Тэр юуг ч анзаарахгүй өнгөрөхгүй юмаа гэж бодон Петер инээмсэглэв. “Тийм ээ, дэлхий даяар Бурхныг бэлгэддэг ... циркумпанкт ... Америкийн уулзвар цэг дээр байна. Энэ зүгээр тохиолдол байлгүй дээ” гэж тэр даруухан хэлээд мөрөө хавчив.

Ландоны бодол санаа алсад байгаа бололтой дээшээ ширтэн өвлийн шөнийн харанхуй тэнгэрт тод гэрэлтэх шовх оройг харна.

Ландон энэ бүтээлийг ... эртний мэдлэг байдгийг чимээгүйхэн сануулагч ... агуу улсын зүрхэнд байгаа гэгээрсэн хүнийг бэлгэдэж байгааг одоо ойлгож байгаа бололтой. Петер энэ хөшөөний дээд үзүүрт байгаа хөнгөн цагаан оройг харахгүй байгаа ч тэнгэр рүү тэмүүлэх хүний гэгээрсэн оюун санааг бэлгэддэгийг мэднэ.

Laus Deo.

“Петер?” гэж Ландон ямар нэгэн нууцлаг зүйлийг ухаарсан мэт дуудав. “Мартах шахлаа” гээд тэр халаасаа ухаж Петерийн Мейсоны алтан бөгжийг гаргаж ирэв. “Би оройжингоо үүнийг танд өгөх гэж бодлоо.”

“Баярлалаа, Роберт” гээд Петер бөгжийг зүүн гараараа авч үзэв. “Энэ бөгж болоод Мейсоны пирамидтай холбоотой бүх нууц, нууцлаг зүйлс ... миний амьдралд маш том нөлөө үзүүлсэн. Намайг залуу хүү байхад пирамидыг нууцлаг зүйлийг агуулдаг хэмээн өгч билээ. Тэр пирамидыг хараад л би энэ хорвоод агуу нууц зүйлс байдагт итгэдэг болсон. Энэ миний сонирхлыг татаж, гайхуулж Эртний Нууцад итгэхэд хүргэсэн.” Тэр чимээгүйхэн инээмсэглээд бөгжийг халаасандаа хийлээ. “Харин одоо Мейсоны Пирамид үнэндээ нууцыг агуулдаггүй, харин нууцыг сонирхоход өдөөх зорилготой байсныг ойлголоо.”

Хоёр эр хөшөөний хөлд чимээгүй, нэлээд удаан зогсов.

Ландон эцэст нь ам нээхэд түүний дуу ноцтой сонсогдов. “Петер, найзын хувьд... би нэг зүйл асуумаар байна.”

“Тэгээч. Асуугаач дээ.”

Ландон түүнээс нэгэн зүйл хүслээ.

Соломон түүний зөв болохыг мэдэн толгой дохиж “За, би тэгье” гэв.

“Яг одоо” гээд Ландон хүлээж байгаа Эскалад руу дохилоо.

“За... гэхдээ нэг хүсэлт байна.”

Ландон нүдээ эргэлдүүлэн инээд алдаж “Та ч яаж ийж байгаад өөрийнхөөрөө болгох юм аа” гэв.

“Тэгэлгүй яахав. Надад Катерин та хоёрт үзүүлэх бас нэг зүйл байна.”

“Одоо юу?” гэж Ландон дагаа харав.

Соломон хуучин анд руугаа дотноор инээмсэглэж “Энэ бол Вашингтоны хамгийн ер бусын зүйл... гэсэн ч маш цөөхөн хүн үүнийг үзсэн” гэж хэллээ.


Last edited by Surfer on May.17.15 2:30 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.17.15 2:26 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
Хэсэг 132

Катерин Соломон Вашингтоны Дурсгалын Хөшөө орших толгой руу санаа нь амарсан янзтай өгсөнө. Тэр өнөөдөр айж цочирдом, эмгэнэлт явдалтай нүүр тулгарсан ч одоо Петерийн хэлсэн сайхан мэдээг сонсож... өөрийн нүдээр хараад түр ч гэсэн анхаарал нь төвлөрлөө.

Миний судалгааны ажил аюулгүй байна. Бүгдээрээ.

Түүний лабораторийн голограмын мэдээллийн драйвыг өнгөрсөн шөнө өнөөх этгээд устгасан ч Сүмийн Ордонд байхад Петер түүнд Оюун ухааны шинжлэх ухааны судалгааны ажлыг нь СМТТ-ийн удирдлагын оффист нөөц хувилбарыг хадгалсан болохоо хэлжээ. Би чиний ажлыг үнэн голоосоо хөхүүлэн дэмждэг байсан тул чамд саад болохгүйгээр ажлыг чинь үзэж байх гэсэн юм гэж тэр тайлбарлажээ. “Катерин?” гэж бүдүүн дуугаар дуудлаа.

Тэр өндийн харлаа.

Гэрэлт дурсгалын хөшөөний хөлд нэг хүн зогсож харагдана. “Роберт!” хэмээн түүний зүг Катерин гүйн очиж тэвэрлээ.

“Би сайхан мэдээг чинь сонслоо. Санаа чинь амрав уу” гэж Ландон шивнэлээ.

“Үнэхээр амарсан” гэж Катерин баярласан сэтгэлээ барьж ядан хэлэв. Петерийн аварч үлдсэн судалгаа бол шинжлэх ухааны хувьд тун бүтээлч ажил байсан бөгөөд хүний бодлыг жинхэнэ, хэмжигдэхүйд хүчтэйг баталсан их хэмжээний туршилтуудын цуглуулга байлаа. Катерин хүний бодлыг мөсний талсжилтаас авахуулаад санамсаргүй явдлын үүсгүүрт, хагас цөмийн бүтцийн хөдөлгөөнд хүртэл нөлөөлөх чадвартайг туршжээ. Түүний үр дүн маргахын аргагүй, эцсийн дүгнэлт байсан бөгөөд үл итгэгчдийг итгүүлэн хүн төрөлхтний ухамсарт томоохон өөрчлөлт оруулах байлаа. “Роберт, удахгүй бүх зүйл өөрчлөгдөнө. Бүх зүйл ” гэж тэр хэллээ.

“Петер ч бас тэгж бодож байгаа.”

Катерин ахыгаа хайн эргэн тойрноо харахад “Эмнэлэгт байгаа. Би түүнийг миний төлөө тийшээ явахыг хүссэн юм” гэж Ландон хэлэв.

Катерин тайвшран санаа алдаж “Баярлалаа” гэв.

“Тэр надад чамайг энд хүлээгээрэй гэж хэлсэн.”

Катерин толгой дохиод гэрэлт цагаан цамхгийн орой руу харлаа. “Тэр чамайг ийшээ авчирна гэж надад хэлсэн. 'Laus Deo’ гэж ямар учиртай юм бэ? Тэр надад тодорхой тайлбарлаагүй.”

Ландон залхсан янзтай инээд алдаад “Би ч гэсэн сайн мэддэг гэж бодохгүй байна” гээд дурсгалын хөшөөний орой руу харав. “Ах чинь өнөө шөнө миний сайн ойлгохгүй байгаа зарим нэг зүйлсийн тухай ярьсан.”

“Би таах уу? Эртний Нууц, шинжлэх ухаан, Ариун Библийн тухай юу?” гэж Катерин асуув.

“Таачихлаа.”

“Миний ертөнцөд тавтай морил” гээд Катерин нүдээ ирмэв. “Петер намайг олон жилийн өмнө үүндээ уруу татсан. Энэ ч миний судалгаанд их тус болсон.”

“Зөнгөөрөө түүний хэлсэн зарим зүйлсийг би ойлгож байгаа ч оюун ухаанаар бодохоор...” гэж Ландоныг толгой сэгсрэхэд

Катерин инээмсэглэн түүнийг тэвэрч “Роберт, үүнд чинь 6и тусалж чадахыг чи мэдэх байлгүй” гэв.

Конгрессын Ордоны гүнд Уран барилгач Варрен Беллами хоосон хонгилоор алхаж байлаа.

Өнөө шөнө амжуулах ганц ажил үлдлээ гэж тэр бодлоо.

Тэр ажлын өрөөндөө ирээд ширээний шургуулгаас хуучны ганц түлхүүр гаргаж ирлээ. Хар төмрөөр хийсэн урт, нарийхан түлхүүр дээрх тэмдэглэгээ нь хэдийн элэгджээ. Тэр түлхүүрийг халаасандаа щургуулаад Конгрессын Ордон руу ирж яваа Роберт Ландон Катерин Соломон хоёрыг угтахаар бэлдэв. Петерийн хүсэлтээр Беллами тэдэнд зөвхөн түүний үзүүлж чадах ... барилгын хамгийн гайхамшигтай нууцыг үзэх ховор боломжийг олгох болжээ.


Last edited by Surfer on May.17.15 2:34 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.17.15 2:28 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
Хэсэг 133

Конгрессын Ордоны Дугуй танхимын бөмбөгөр оройтой таазан доогуур дугуйран явсан нарийхан замаар Роберт Ландон сандрангуй янзтай, удаан урагшлана. Тэр өндөрт гараад толгой нь эргэн бариулаас чанга зуурахдаа доор харагдах шалан дээр Петерийн гар гарч ирснээс хойш арван цаг ч өнгөрөөгүй гэдэгт итгэж ч чадсангүй.

Конгрессын Ордоны Уран барилгач Дугуй танхимаар явж өнгөрөхөд зуун найман футийн өндрөөс жижигхэн цэг шиг харагдана. Беллами Катерин тэр хоёрыг энэ тагт руу гаргаж өгөөд Петерийн өгсөн нарийн зааварчилгааг дамжуулаад буцжээ.

Белламийн түүнд өгсөн хуучин төмөр түлхүүрийг Ландон харав. Тэгснээ харцаа эндээс ... бүр дээшээ явсан нарийхан шат руу шилжүүллээ. Бурхан минь надад туслаач. Энэ нарийхан шат Ландоны гарт байгаа түлхүүрээр онгойдог жижигхэн төмөр хаалга руу хөтөлдгийг Уран барилгач түүнд хэлжээ.

Хаалганы цаана Ландон Катерин хоёрын харвал зохих зүйл байгаа гэж Петер зүтгэжээ. Тэр энэ ямар учиртай хаалга болохыг сайн тайлбарлаагүй ч хаалгыг тодорхой цагт л нээх ёстой хэмээв. Бид хүлээж байгаад хаалгыг онгойлгох ёстой юм уу? Яагаад тэр вэ?

Ландон дахиад цагаа харж гаслав.

Тэр түлхүүрийг халаасандаа хийгээд тагтны эсрэг талд харагдах хоосон орон зайг ширтлээ. Урд нь Катерин өндрөөс өчүүхэн ч сүрдээгүй бололтой зоримог алхана. Тэр дугуйрсан замын талд хүрч яг орой дээр нь байгаа Брумидийн Вашингтоны Апотеозис бүтээлийг биширч нарийвчлан үзнэ. Эндээс Конгрессын Ордоны бөмбөгөр оройны таван мянган ам дөрвөлжин фут талбайг эзэлсэн арван таван футийн өндөртэй дүрсүүдийг сайтар харах боломжтой байлаа.

Ландон Катеринаас буруу харан зогсоод хана руу аяархнаар Катерин, би оюун санаа чинь байна. Чи яагаад Робертыг хаяад явчихав аа?” гэж хэллээ.

Катерин энэ бөмбөгөр оройн дуу дамжуулах чадварын тухай мэддэг бололтой... Ландоны өөдөөс хана “Яагаад гэвэл Роберт аймхай болохоор. Тэр надтай цуг ийшээ ирэх байсан юм. Бидэнд хаалгыг онгойлгох цаг хүртэл хангалттай цаг хугацаа байна” гэж шивнэлээ.

Ландон түүний зөв болохыг зөвшөөрч тагтыг тойрон хананаас түшин дурамжхан урагшиллаа.

“Энэ тааз үнэхээр гайхалтай юм аа” гэж Катерин дээрээ байгаа зургийг ойлгохыг хичээн хүзүүгээ өлийлгөн харна. “Үлгэр домогт гардаг бурхад шинийг зохион бүтээгчид, тэдний бүтээлтэй холилдчихсон байх юм? Тэгээд ийм зураг манай Конгрессын Ордонд байна гээд бодохоор бүр сонин юм.”

Ландон харцаа дээшлүүлэн Фрэнклин, Фултон, Морз нарыг өөрсдийн бүтээлтэй нь дүрсэлсэн зургийг харав. Тэдний дээгүүр татсан өнгийн солонгыг дагуулан хараад тэр үүлэн дээр яван тэнгэрт хүрч байгаа Жорж Вашингтоны дүрсийг ширтлээ. Хүн Бурхан болон хувирах агуу найдлага.

Катерин “Эртний Нууцын бүхэл санааг энд Дугуй Танхимд багтаасан юм шиг санагдаж байна” гэж хэлэв.

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа ханын зургуудаас үлгэр домогт гардаг бурхдыг хүний бурхан болох хувиралтай холбосон ийм зураг тийм ч олон байхгүйг Ландон зөвшөөрч байв. Энэ ер бусын сэдэвтэй таазны зураг үнэхээрЭртний нууцын утга санаатай байсан бөгөөд тэр нь ч учиртай. Америкийг үндэслэсэн өвөг дээдсүүд энэ орныг нууцлаг бүхний үндсийг тарих үржил шимтэй талбай, зураг зураагүй дэвэр зотон даавуугаар төсөөлжээ. Өнөөдөр энэ улсыг үндэслэгч эрхмийн диваажинд хүрч яваа дүр зураг улсын хууль тогтоогч, удирдагчид, ерөнхийлөгчдийн дээд талд ... хүн оюун санааны хувьд хөгжиж боловсрох үеийг бэлгэдэн, ирээдүйн дүр зураг, зоримог сануулга болон чимээгүйхэн оршино.

“Роберт” гэж Катерин Минерва бурхантай хамт дүрслэгдсэн Америкийн агуу зохион бүтээгчдийн аварга том дүрснээс харцаа салгалгүй шивнэв. “Энэ үнэхээр зөгнөлтэй зураг юм. Өнөөдөр хүний хамгийн дэвшилтэт бүтээлүүд эртний санаан дээр үндэслэгдэн бүтээгдэж байна. Оюун ухааны шинжлэх ухаан харьцангуй шинэ ч угтаа бол дэлхий дээрх хамгийн эртний шинжлэх ухаан, хүний бодлын судалгаа шүү дээ.” Катерин түүн рүү эргэн гайхал, бахдалаар дүүрэн нүдээр ширтээд “Бид одоо эртний хүмүүс бодлын тухай одоогийн биднээс илүү сайн мэддэг байсныг мэдэж байна” гэж хэллээ.

“Тийм шүү. Хүний оюун санаа эртний хүмүүст байсан цорын ганд зэвсэг. Эртний гүн ухаанчид үүнийг маш сайн судалсан гэж Ландон зөвшөөрөв.

“Тийм ээ! Эртний судар номонд хүний оюун ухааны хүч чадлын тухай их бичсэн байдаг. Ведад оюуны эрчмийн урсгалыг дүрсэлсэн. Пистис Софид нэгдмэл ухамсрын тухай, Зохарт оюун санааны сүнсний шинж чанарыг тодорхойлон бичсэн бол Эйнштейний “алсын зайны нөлөө”-ний тухай бөөгийн судар бичээст алсын зайнаас эмчлэх хэмээн бичсэн байдаг. Эртний ном сударт бүгд байдаг! Библийн тухай бол бүр ярих ч шаардлагагүй.”

“Чи бас тэгж бодож байна уу? Ах чинь надад Библь бол нууц кодоор бичигдсэн шинжлэх ухааны бүтээл гэж итгүүлэхийг оролдсон шүү” гэж Ландон инээд алдав.

“Тэр ч үнэхээр тийм шүү. Чи Петерт итгэхгүй байвал Библийн талаар бичсэн Ньютоны эзотерик бүтээлүүдийг уншаарай. Роберт, чи Библийн далд утгатай сургаал үлгэрүүдийг уншвал хүний оюун ухааны судалгаа болохыг нь ойлгоно.”

“Би Библийг дахиж унших хэрэгтэй бололтой” гээд Ландон мөрөө хавчив.

“Чамаас нэг юм асууя” гэж Катерин түүний итгэхгүй байгааг таашаахгүй шинжтэй хэлэв. “Библь бидэнд “явж сүмээ барь” гэж хэлэхдээ ... “багаж зэвсэггүйгээр, чимээ гаргалгүй” барих ёстой сүмийн тухай хэлдэг. Үүнийг чи ямарсүм гэж бодож байна вэ?”

“Сударт чиний бие бол сүм юм гэсэн байдаг.”

“Тийм ээ, Коринтиан 3:16. Чи бол Бурхны сүм юм.” Катерин түүн рүү инээж “Жоны Номлолд яг адилхан зүйлийг хэлсэн байдаг. Роберт, Библь бидний дотор хүчирхэг нуугдмал чадал байгааг сайн мэдэж ... биднийг оюун санаанысүмээ барьж хүч чадлаа ашиглахыг яаруулдаг”гэлээ.

“Харамсалтай нь шашны ертөнцөд ихэнх нь бодит сүмийг босгохыг хүлээж байгаа. Энэ бол Бурхны элчийн зөгнөлийн нэг хэсэг.”

“Тийм ээ, гэхдээ тэнд хүмүүс нэгэн чухал санааг анзаарахгүй өнгөрөөсөн нь хүн төрөлхтөн оюун санааны сүмээ барьсан цагт дахин төрөх болно гэдэг.”

“Мэдэхгүй юм даа” гэж Ландон эрүүгээ илбэв. “Би Библийг судалдаггүй ч Библид бодит сүмийг тодорхой дүрсэлсэн гэдэгт итгэлтэй байна. Тэнд уг сүм нь хоёр хэсгээс тогтдог, гадна талын сүмийг Ариун Ордон гэдэг бол дотор талынхыг Ариунаас Ариун гэсэн байдаг. Энэ хоёр хэсэг хоорондоо нимгэн бүрхүүлээр холбоотой байдаг гэдэг.”

Катерин инээмсэглэн “Чи Библид итгэдэггүй гэхэд их сайн санаж байна шүү. Ингэхэд чи хүний тархины бүтцийг мэдэх үү? Тархи хоёр хэсгээс тогтдог бөгөөд гадна талынхыг хатуу бүрхүүл, дотор талын хэсгийг зөөлөн бүрхүүл гэж нэрлэдэг. Эдгээр хоёр хэсгийг аалзны шүлс шиг торлог бүтэцтэй хөөсөн бүрхүүл тусгаарладаг.”

Ландон гайхан толгойгоо сэгсрэв.

Катерин Ландоны шанаанд зөөлнөөр хүрч “Тэгээд л үүнийг temple буюу шанаа гэж нэрлэдэг юм, Роберт” гэж хэллээ.

Ландон Катерины хэлсэн зүйлийг бодохдоо Мэрийн оюун санааны сургаалын Оюун санаа хаана байна , тэнд эрдэнэс байна” гэсэн санаанд оромгүй зүйлийг эргэн санав.

“Йогачдыг бясалгах үед авсан тархины зургийн тухай чи сонссон байлгүй” гэж Катерин зөөлнөөр хэллээ. “Хүн маш өндөр түвшинд анхаарлаа төвлөрүүлсэн үед тархины боргоцой булчирхайгаас лав шиг бодис бодитоор ялгардаг. Тархины энэ шүүрэл биеийн бусад шүүрлээс шал өөр бөгөөд эдгээх, эсийг шинээр үүсгэх онцгой чадвартай, тэгээд йогаар хичээллэгчид урт насалдаг ч байж магадгүй. Роберт, энэ бол жинхэнэ шинжлэх ухаан. Энэ бодис санаанд багтамгүй өвөрмөц шинж чанартай, оюун санаагаа маш өндөр түвшинд төвлөрүүлж байж л гаргаж авах боломжтой.”

“Хэдэн жилийн өмнө энэ тухай уншиж байсан юм байна.”

“Тийм ээ, энэ тухай Библид”тэнгэрийн хишиг” гэж дурдсаныг чи мэднэ дээ.”

Ландон энэ Библид ямар хамаатайг ойлгосонгүй. “Чи энэ шидэт бодис тэнгэрээс өлсөж ядарсан хүмүүсийг тэтгэхээр бууж ирсэн гэх гээ юу?”

“Яг тийм. Энэ бодис өвчтөнийг анагааж, үүрдийн амьдрал олгодог, үүнийг хэрэглэсэн хүнээс ямар ч ялгадас ялгардаггүй гэдэг” гээд Катерин түүний хэлснийг нь ухаж ойлгохыг хүлээн чимээгүй болов. “Роберт?” гэж тэр өдөнгүй дуудав. “Тэнгэрээс унасан тэжээл” гээд тэр чамархайгаа тоншиж “Биеийг ид шидээр эдгээдэг, ямар ч ялгадас үлдээдэггүй гээд эднийг нууц үг болохыг ойлгохгүй байна гэж үү, Роберт? Сүм гэдэг бол бие, тэнгэр гэдэг нь оюун санаа гэсэн утгатай. Жэкобын шат бол чиний нуруу. Хишиг гэдэг нь энэ тархины ховор шүүрлийг хэлж байна. Эдгээр нууц үгсийг Библийг уншихдаа сайн анзаараарай. Эдгээр үгс бол цаанаа нууц утгатай болохыг тэмдэглэсэнтэмдгүүд ."

Эртний Нууцад энэ шидэт бодисыг Бурхдын Ундаа, Амьдралын шидэт ус, Мөнхийн Ус, Гүн Ухааны чулуу, амтат хоол, шүүдэр, эрч хүч, ёслолын ундаа гэхчилэн нэрээр гардаг тухай Катерин урсган ярив. Тэгээд тархины боргоцой булчирхай Бурхны бүхнийг харагч нүдийг

төлөөлдөг тухай тайлбарлалаа. “Мэттью 6:22-т “ганц нүд байхад бүх бие чинь гэрлээр дүүрнэ” гэсэн байдаг. Үүнийг хиндичиүүд духан дээр байдаг мэнгэ буюу Ажна чакрагаар бэлгэддэг ...” гэж догдлон хэлснээ гэнэт чимээгүй болж “Уучлаарай ... нуршсан бол уучлаарай. Надад энэ үнэхээр гайхалтай, толгой эргүүлэм зүйл санагддаг. Би олон жил хүний оюун санааны гайхалтай хүч чадлын тухай эртний хүмүүсийн хэлснийг судалж байна, үнэхээр энэ хүч чадалд хүрэх боломжтойг шинжлэх ухаан бидэнд ойлгуулж байна. Бид оюун санаагаа зөв ашиглавал ер бусын хүч чадалтай болох боломжтой. Бусад эртний судар бичгүүдийн нэгэн адил Библид дэлхий дээрх хамгийн нарийн төвөгтэй бүтэцтэй зүйл болох... хүний оюун ухааныг нарийвчлан тайлбарласан байдаг. Гэтэл шинжлэх ухаан одоо дөнгөж оюун санааны гайхалтай хүч чадлын зах зухаас ойлгож эхэлж байна” гээд тэр санаа алдлаа.

“Оюун ухааны шинжлэх ухаанаар чи ямар нэг гайхалтай нээлт хийж, урагш алхсан бололтой.”

“Эсвэл хойшоо ч алхсан юм уу. Эртний хүмүүс бидний одоо нээж буй шинжлэх ухааны нээлтүүдийг мэддэг байсан. Удахгүй, хэдхэн жилийн дотор орчин үеийн хүмүүсийн одоо төсөөлөх ч үгүй зүйл болох бидний оюун санаа бодит зүйлд нөлөөлж, хувиргах чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно” гээд Катерин чимээгүй болов. “Матери бидний бодолд хариу үйлдэл үзүүлдэг ... гэхээр бидний бодолд ертөнцийг өөрчлөх хүч чадал бий.”

Ландон зөөлнөөр инээмсэглэлээ.

“Миний хийсэн судалгаа намайг ингэж бодоход, үүнд итгэхэд хүргэсэн” гэж Катерин хэллээ. “Бурхан бол бүхнийг нэвтлэх чадвартай, бодит оюун санааны эрчим юм. Хүн төрөлхтнийг ийм дүр зургаар бүтээсэн...”

“Юу гэнэ ээ? Биднийг оюун санааны эрчмийн ... дүр зургаар бүтээсэн гэнэ ээ?” гэж Ландон түүний яриаг тасаллаа.

“Яг тийм. Бидний бие махбод он жилийн уртад өөрчлөгдсөн, харин оюун санаа маань Бурхны дүрээр бүтээгдсэн. Бид Библийг хэтэрхий үгчилж ойлгодог. Биднийг Бурхны дүрээр бүтээсэн гэдэг нь бие махбодыг биш, оюун санаагБурхантай адилыг хэлж байгаа.”

Ландон түүний ярианд бүрэн автаж чимээгүй байлаа.

“Энэ бол агуу бэлэг, Роберт. Бурхан биднийг үүнийг ухаарах цагийг хүлээж байна. Хүн төрөлхтөн бид дээшээ тэнгэр рүү харж, бурхныг гарч ирэхийг хүлээхдээ ... Бурхан биднийг хүлээж байгааг мэддэггүй” гэж хэлээд Катерин хэсэг дуугүй болов. “Бид өөрснөө бүтээгчид мөртлөө бүтээлийн дүрд тоглодог. Бид өөрсдийгөө Бурхны

бүтээсэн, Бурхны малладаг ямар ч чадваргүй хонь гэж үздэг. Бид айсан хүүхдүүд шиг сөхрөн сууж Бурхнаас тусламж, аз, уучлал гуйдаг. Бид өөрсдийгөө үнэхээр Бурхны дүрээр бүтээгдсэн болохоо ойлговол бид ч басБүтээгчид болохыг ухаарна. Үүнийг ойлгосон цагт бид хүч чадлаа бүрэн ашиглах боломжтой болно.”

Ландонд дандаа бодогддог гүн ухаантан Мэнли П.Холлын бүтээлд гардаг “Хэрвээ Бурхан хүнийг ухаантай байлгахыг хүсээгүй бол түүнд юм сурч мэдэх чадвар өгөхгүй байсан юм” гэдэг ишлэлийг санав. Тэр таазан дахь хүн бурхан болон дээшээ тэнгэр ,рүү явж байгаагийн бэлгэдэл болсон Вашингтоны Апотеозис зургийг дахин харлаа. Бүтээл ... Бүтээгч болсон нь.

“Хамгийн гайхалтай нь бид жинхэнэ авьяас чадвараа ашиглаж эхлэх цагт дэлхий ертөнцийг захирах гайхамшигтай хүч чадалтай болно. Бид бодит байдалд хариу үйлдэл үзүүлэх биш харин удирддаг болно” гэж Катерин хэлэв.

Ландон харцаа доошлуулан “Наадах чинь ... аюултай л сонсогдож байна” гэв.

Катерин цочин харснаа ... зөвшөөрсөн шинжтэй “Яг тийм! Бодол дэлхийд нөлөөлж чаддаг бол бид бодохдоо тун болгоомжтой байх хэрэгтэй. Муу бодол санаа муу нөлөөтэй байдаг. Тэгээд ч юмыг нурааж сөнөөх нь бүтээхээс хавьгүй амар байдаг шүү дээ.

Ландон эртний мэдлэгийг зохисгүй хүнээс хамгаалж зөвхөн гэгээрсэн хүмүүстэй хуваалцах ёстой гэдэг яриаг саналаа. Мөн Нууц Коллеж, агуу эрдэмтэн Исаак Ньютоны Роберт Бойлоос тэдний нууц судалгааны тухай “чимээгүй” байхыг хүссэн хүсэлтийг саналаа. 1676 онд Ньютон “Энэ тухай хорвоод онцгой хохирол учруулахгүйгээр ярих аргагүй гэж бичжээ.

“Бас нэг сонирхолтой зүйл байна” гэж Катерин хэллээ. “Хорвоо дээрх бүх шашны урсгалууд олон зууны туршид итгэн дагалдагчдаасаа итгэл, найдварын тухай ойлголтыг зөвшөөрөхийг шавдуулж байсан. Харин шашныг мухар сүсэг хэмээн даажигнадаг байсан шинжлэх ухаан одоо ... төвлөрсөн үнэмшил болон зорилгын хүч ... итгэл найдварын шинжлэх ухаан бол бидний хүрэх цэг гэдгийг хүлээх болж байна. Ер бусын зүйлд итгэдэг бидний итгэлийг мохоож байсан шинжлэх ухаан одоо өөрийн үүсгэсэн ангал дээгүүр буцаж гарах гүүрийг барьж байна.”

Ландон түүний хэлсэн үгийг удаан хугацааны туршид бодов. Тэгээд тэр дахиад Апотеозисыг харлаа. “Надад асуулт байна” гэж тэр Катерин руу эргэв. “Би оюун санаагаараа бодит зүйлийг өөрчлөх чадвартай, өөрөөр хэлбэл би хүссэн бүхнээ хийх чадалтай гэж зөвшөөрлөө гэхэд... надад ийм хүч чадал байгааг итгүүлэх зүйл юу ч харагдахгүй байна шүү дээ.”

Катерин түүний өөдөөс мөрөө хавчиж “Тэгвэл чи сайн харахгүй л байна даа” гэв.

“За, алив л дээ. Надад жинхэнэ хариулт хэрэгтэй байна. Саяынх бол санваартан хүний хариулт байлаа. Надад эрдэмтэн хүний хариулт хэрэгтэй байна.”

“Чамд жинхэнэ хариулт хэрэгтэй гэнэ ээ? Энд байна. Хэрвээ би чамд хийл өгөөд чи үүгээр гайхалтай аялгуу тоглох чадвартай гэвэл худлаа хэлсэн болохгүй. Яагаад гэвэл чамд чадвар бий , гэхдээ чи ингэж тоглохын тулд маш их дасгал сургууль хийх хэрэгтэй. Роберт, оюун ухаанаа ашиглаж сурах ч гэсэн үүнтэй адил. Бодлоо сайн чиглүүлж, төвлөрүүлэхэд чи хичээж суралцах хэрэгтэй. Бодлоо удирдахын тулд ухаан санаагаа төвлөрүүлж, мэдрэмжээ бүрэн ашиглаж, өөрийн чадалдаа гүн гүнзгий итгэх хэрэгтэй. Ингэж чадвал болдгийг бид лабораторид баталсан. Хийл хөгжим тоглох авьяасын адил бодлоо удирдахдаа бусад хүнээс илүү, төрөлхийн авьяастай хүмүүс байдаг. Өнгөрсөн түүхэнд ид шидийн гэмээр зүйлс хийсэн, гэгээрсэн хүмүүсийг сана л даа.”

“Катерин, чи ид шидэд итгэдэг гэж л битгий хэлээрэй. Би үнэнээсээ хэлж байна ... усыг дарс болгож, өвчтэй хүний гарын үзүүрээр хүрэх төдийд эдгээнэ гэдэг чинь?”

Катерин уртаар амьсгаа аваад удаанаар гаргаж “Бодлын хүчээр хүмүүсийн хорт хавдрын эсийг эрүүл эс болгож хувиргахыг би нүдээр үзсэн. Хүний оюун санаа бодит ертөнцөд үй түмэн аргаар нөлөөлөхийг би өөрийн нүдээр харсан. Роберт, чи миний үзсэн шиг зүйлийг үзээд, энэ бол бодит байдал болохыг ойлгоход уншиж байсан ид шидийн гэгдэх зүйлс чинь юу ч биш болохыг ойлгоно” гэж хэллээ.

Ландон бодлогоширсон янзтай “Катерин, энэ ч хорвоо ертөнцийг харах их өөдрөг арга байна, гэхдээ миний хувьд энэ байж болшгүй эрс өөрчлөлт санагдана. Итгэл үнэмшлийн асуудлыг би сайн ойлгодоггүйг чи мэднэ дээ.”

“Үүнийг итгэл гэж бодсоны хэрэггүй. Зүгээр л харах өнцгөө өөрчилж, хорвоо дэлхий өөрийн чинь боддогтой яг адилгүйг зөвшөөрөх гээд үз. Түүхийг авч үзвэл шинжлэх ухааны томоохон нээлт бүр бидний итгэлийг орвонгоор нь эргүүлэх энгийн нэг санаанаас үүдэлтэй байсан. “Дэлхий бөөрөнхий” гэсэн санаа гарч ирэхэд хүмүүс тийм бол далайн ус гоожоод дуусчих байсан гэж бодон байж болшгүй зүйл гэж шоолж байсан. Нар бол ертөнцийн төв гэсэн үзлийг тэрс үзэл гэж үзэж байсан. Өчүүхэн жижиг оюун санаатан ойлгохгүй зүйлээ үргэлж хурцаар шүүмжилдэг. Бүтээдэг хүмүүс байхад ... түүнийг устгадаг, үгүйсгэдэг хүмүүс байдаг. Ийм эрс тэс байдал хэзээд байсаар ирсэн. Гэсэн ч бүтээгчид хүмүүсийн итгэлийг олж итгэгчдийн тоо хангалттай олон болоход дэлхийг бөөрөнхий, нар төвтэй ертөнцийн үзлийг хүлээн зөвшөөрсөн. Хүмүүсийн хүлээж авах байдал өөрчлөгдөж, боломжгүй санагдаж байсан зүйл бодит байдал болсон.”

Ландон толгой дохиод бодолд автлаа.

“Яагаад инээдтэй царайлаад байгаа юм бэ?” гэж Катерин хэллээ.

“Сайн мэдэхгүй юм даа. Би шөнө болоход завиар нуурын голд очоод оддын доор хэвтэж, иймэрхүү зүйл боддог байснаа саналаа.”

Катерин түүнийг ойлгосон янзтай толгой дохив. “Бид бүгд ойролцоо зүйл санаж дурсах юм. Дээшээ харж хэвтээд тэнгэрийг харах нь ... оюун санааг нээж өгдөг.” Тэр тааз руу хяламхийснээ “Надад хүрмээ тайлаад өг” гэв.

“Юу гэнэ ээ?” Ландон хүрмээ тайлан түүнд өглөө.

Катерин хүрмийг хоёр нугалан эвхээд нарийхан зам дээр урт дэр болгон заслаа. “Доошоо хэвт.”

Ландон хүрмийг дэрлэж дээшээ харан хэвтэхэд Катерин түүнийг хүрэмний талыг дэрлүүлэн хэвтүүлээд өөрөө ч бас зэрэгцэн хэвтэв. Тэр хоёр нарийхан зам дээр мөрөө нийлүүлэн жаахан хүүхдүүд шиг хэвтээд Брумидигийн таазны гайхалтай зургийг ширтлээ.

“За” гэж тэр шивнэв. “Өөрийгөө завин дээр хэвтээд ... оддыг ажиглаж байгаа... оюун санаа нь нээлттэй, гайхлаар дүүрэн хүүхэд... болсон гэж төсөөл.”

Ландон түүний хэлснийг төсөөлөхийг оролдож тааламжтай байсан ч гэнэт ядарч туйлдсанаа мэдрэв. Түүний нүд анилдан хараа нь бүдгэрэхэд харсан дүрс түүнийг буцаан сэргээв. Ийм юм байж болно гэж үү? Вашингтоны Апотеозис зураг дээрх дүрснүүд тойрог доторх тойрог буюу давхар тойрог болон байрласныг тэр өмнө нь анзаараагүйдээ итгэж ч чадсангүй. Апотеозис ч бас циркумпанкт гэж уу? Ландон өнөө орой өөр юуг анзаарахгүй өнгөрөөсөн бол доо хэмээн бодов.

“Роберт, чамд хэлэх чухал зүйл байна. Энэ бол миний судалгааны ажлын хамгийн гайхалтай хэсэг гэх үү дээ.”

Дахиад юм байгаа гэж үү?

Катерин тохойлдон өндийгөөд “Хэрвээ хүн төрөлхтөн ганц энгийн үнэнийг ойлгож чадвал ... хорвоо дэлхий шөнийн дотор хувирна ... гэдгийг би чамд амлая” гэв.

Ландон түүнийг анхааран сонслоо.

“Юуны өмнө “тарч бутарсныг цуглуулах”... “замбараагүй байдалд эмх цэгцийг авчрах”... "нэгдмэл байдлыг олох” зэрэг Мейсоны амны уншлагуудыг сануулъя” гэж тэр хэллээ.

“За цааш нь” гэж Ландон сониучирхав.

Катерин түүн рүү инээмсэглэж “Бид олон хүний оюун санаагаа нэгэн зүйлд төвлөрүүлэхэд тэр бодлын хүч чадал нь огцом нэмэгддэгийг шинжлэх ухааны хувьд тогтоосон” гэлээ.

Ландон түүнийг үүгээрээ юу гэж хэлэх гэснийг гайхан дуугүй хүлээлээ.

“Би үүгээрээ ... хоёр хүний бодол ганц хүнийхээс дээр ч ... хоёрхон дахин биш, бүр олон дахин илүү байдгийг хэлэх гэсэн юм. Олон тооны оюун санаа нэгэн зүйлийг бодвол тэр бодлын нөлөө... огцом ихэсдэг. Энэ бол залбирал үйлдэгч олон, эмчлэгч хүмүүсийн хамтдаа дуулж, олноороо бишрэн шүтэхийн төрөлхийн хүч юм. Нэгдмэл ухамсрын ойлголт бол тэнгэрлэг Шинэ эриний тухай ойлголт биш, шинжлэх ухааны хөдөлшгүй бодит байдал юм.... үүнийг эзэмшсэнээр манай ертөнцийг хувиргах хүч чадалтай гэдэг нь Оюун ухааны шинжлэх ухааны суурь болсон нээлт юм. Тэгээд ч энэ яг одоо явагдаж байна. Чи үүнийг эргэн тойрондоо, хаана ч мэдэрч болно. Шинэ технологи бидний оюун санааг өмнө нь төсөөлж байгаагүй Твиттер, Гүүгл, Википеди мэтийн олон аргаар хооронд нь холбож өгч байна” гээд Катерин инээд алдав. “Би судалгааны ажлаа хэвлүүлмэгц хүмүүс Твиттерээр “ Оюун ухааны шинжлэх ухааны тухай гэж хоорондоо бичилцээд л, энэ шинжлэх ухааныг сонирхох сонирхол эрс нэмэгдэнэ.”

Ландоны нүд анилдан “Би яаж твиттер явуулдгийг мэдэхгүй” гэв. Твийт” гэж Катерин засаад хөхрөв.

“Юу гэнэ ээ?”

“Юу ч гээгүй. Унт, унт. Цаг болохоор би чамайг сэрээе.”

Ландон Уран барилгач түүнд хуучин түлхүүр өгснөөс өөр бусад зүйлсийг ... яах гэж ийшээ гарч ирснээ мартсан байлаа. Түүний хамаг бие дахиад сулбайж тэр нүдээ анилаа. Харанхуйд тэр өөрийнхөө Платогийн бичсэн “дэлхийн оюун санаа”, “Бурхныг цуглуулах” ... Жуны “нийтийн далд ухамсар”-ын талаар нэгдмэл ухамсрын тухай бодож байгааг мэдэв. Энэ ойлголт бол гайхал төрүүлсэн шигээ энгийн зүйл байлаа.

Бурхныг Ганцаас биш ... Олны дундаас олдог.

Ландон гэнэт санаанд оромгүй холбоог олж харан “Элохим” гэж хэлээд нүдээ нээв.

“Юу гэнэ ээ?” Катерин түүнийг ширтсэн хэвээр байлаа.

“Элохим” гэж тэр давтлаа. “Хуучин гэрээнд Бурхныг нэрлэсэн еврей үг! Би энэ тухай үргэлж гайхдаг байсан.”

Катерин түүний юу хэлснийг ойлгов бололтой инээмсэглэж “Тийм ээ, тэр чинь олон тооны үг гэв.

Яг үнэн! Ландон Библийн хамгийн эхний бүлэгт Бурхныг яагаад олон тоогоор нэрлэснийг ерөөсөө ойлгодоггүй байлаа. Элохим. Женесист Бүхнийг чадагч Бурхныг нэг биш... Олон гэж дүрсэлсэн байдаг.

“Олон хүний оюун санаа байдаг болохоор олон бурхан байдаг” гэж Катерин шивнэлээ.

Мөрөөдөл, ой санамж, итгэл найдвар, айдас, илчлэлтийн тухай Ландоны бодол ... Дугуй танхимын бөмбөгөр оройгоор түүний дээгүүр эргэлдэж байлаа. Тэр дахиад нүдээ аних гэтэл Апотеозис дотор бичсэн гурван үгийг олж харлаа.

E PLURIBUS UNUM.

Нийт нь нэгийн төлөө” гэж бодоод тэр нойронд автлаа.


Last edited by Surfer on May.17.15 2:33 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.17.15 2:29 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
Төгсгөл

Роберт Ландон алгуур сэрэхэд өөдөөс нь баахан царайнууд ширтэнэ. Би хаана байна вэ?

Хормын дараа тэр хаана байгаагаа санаж Апотеозисын доор алгуур өндийн суулаа. Хатуу зам дээр хэвтсэнээс түүний нуруу хөшчээ.

Катерин хаана байна вэ?

Ландон Мики Маузтай цагаа харав. Цаг болжээ. Тэр өндийн босож бариул дээгүүр болгоомжтой өнгийн доошоо харав.

“Катерин?” гэж тэр дуудлаа.

Хүнгүй хоосон Дугуй танхимд түүний дуу цуурайтна.

Ландон шалан дээрээс ноосон даавуун хүрмээ авч гүвээд өмсөв. Халаасаа шалгатал Уран барилгачийн түүнд өгсөн түлхүүр байхгүй байлаа.

Тэр буцаж замаар яван Уран барилгачийн тэдэнд зааж өгсөн хонгил руу ... давчуу харанхуй руу өгссөн нарийхан төмөр шат руу дөхлөө. Ландон шатаар авирч, дээшээ, бүр дээшээ авирсаар байв. Шат бүр улам л давчуу, налуу болж байлаа. гэсэн ч Ландон зогссонгүй өгссөөр байв.

Дахиад жаахан .

Шат маш огцом өгсүүр, зам аймаар хавчигдмал болсны эцэст дуусаж Ландон жижигхэн тавцан дээр гарч ирлээ. Түүний өмнө хүнд төмөр хаалга байв. Цоожинд төмөр түлхүүр зоолттой байсан, хаалга бага зэрэг онгорхой байлаа. Ландон хаалгыг түлхтэл хяхтнан онгойж хүйтэн агаар орж ирлээ. Ландон бүүдгэр харанхуйгаас үүдийг даван ортол гадаа гарч ирснээ мэдэв.

“Би чамайг яг дуудах гэж байлаа. Цаг бараг боллоо” гэж Катерин инээмсэглэв.

Ландон эргэн тойрноо хараад айсан янзтай амьсгаа авлаа. Тэр АНУ-ын Конгрессын Ордоны бөмбөгөр оройны үзүүрийг тойрсон нарийхан тагтан дээр зогсож байлаа. Эгц доор нь Эрх чөлөөний хүрэл хөшөө унтаж буй нийслэлийг ажиглан, тэнгэрийн хаяа улайж эхэлж буй зүүн зүг рүү харан зогсоно.

Катерин Ландоныг дагуулан Үндэсний талбай харагдах баруун зүг рүү харан зогсов. Алсад Вашингтоны дурсгалын хөшөө үүрийн гэгээнд цайран харагдах бөгөөд эндээс тэнгэр баганадсан гэрэлт цамхаг урьд өмнөхөөс ч илүү гайхамшигтай, сэтгэл татам үзэгдэнэ.

“Энэ хөшөөг барих үед энэ дэлхий дээрх хамгийн өндөр барилга байсан” гэж Катерин шивнэлээ.

Ландон таван зуун футийн өндөрт барилгын шатан дээр тоосго бүрийг нэг бүрчлэн гараар өрж байсан чулуун тоосгочдын хүрэн бор өнгөтэй, хуучин гэрэл зургийг төсөөллөө.

Бид бол барилгачид. Бид бол бүтээгчид гэж тэр бодов.

Эрт цагт хүн өөрийнхөө бусдаас онцгой ... илүү болохыг мэджээ. Тэр өөртөө байхгүй хүч чадлыг мөрөөдөж, нисэхийг, бусдыг эдгээхийг, хорвоог төсөөлөхийн аргагүй өөр болгон хувиргахыг хүсдэг байлаа.

Тэр мөрөөдлөө биелүүлжээ.

Хүний хийж бүтээсэн зүйлс одоо Үндэсний Талбайг чимж байна. Смитсоны музей манай агуу сэтгэгчдийн санаагаар, манай бүтээлээр, манай урлагаар, манай шинжлэх ухаанаар цэцэглэн хөгжиж байна. Бүтээгч хүн төрөлхтний түүхийг энд Уугуул Америкийн Түүхийн Музей дэх чулуун зэвсгээс эхлээд Үндэсний Онгоц, Сансрын Музей дэх хөлөг онгоц, пуужингаас харж болно.

Өвөг дээдсүүд маань биднийг харвал биднийг бурхан гэж итгэх нь гарцаагүй.

Ландон үүрийн манан дунд өмнөө байгаа музей, дурсгалын хөшөөдийн дүрсийг харж байснаа буцаад Вашингтоны Дурсгалын хөшөөг ажиглав. Тэр суурийн чулуунд нууцалсан ганц хувь Библийг санаад Бурхны Үг гэдэг нь үнэндээ Хүний Үг болохыг бодлоо.

Тэр аварга том диркумпанкт болон үүнийг Америкийн уулзвар цэг дээрх дурсгалын хөшөөний дугуй талбайд хэрхэн дүрсэлснийг саналаа. Тэгснээ Ландоны бодол гэнэт Петерийн өгсөн чулуун хайрцаг руу шилжив. Хайрцгийг задалж нээхэд голдоо циркумланкт бүхий загалмай дүрсийг үүсгэж байгааг тэр ухаараад инээд алдав. Энэ жижигхэн хайрцаг хүртэл уулзварыг бэлгэдэж байна.

“Роберт, хар даа!” гэж Катерин дурсгалын хөшөөний орой руу заав.

Ландон дээшээ хараад юу ч олж харсангүй.

Тэгээд хүчлэн ширттэл нэгэн зүйлийг олж харлаа.

Талбайн нөгөө талд сүндэрлэх гэрэлт цамхгийн дээд оройд алтан шаргал нарны туяа тусахад хөшөөний үзүүр дэх хөнгөн цагаан орой гялалзан улам тодорч, гэрэл цацрууллаа. Бараантан харагдах хотын дээрээс нь өнгийх гэрэлт цамхгийн гэрэлтэхийг Ландон гайхан харна. Тэр хөнгөн цагаан оройны зүүн талд байгаа өчүүхэн бичээсийг санаад энэ улсын нийслэлд өглөө нар мандах бүрт үүнийг гэрэлтүүлдэг болохыг ухаарлаа.

Laus Deo.

“Роберт, нар мандах үед энд хэн ч гарч ирдэггүй. Петер чи бид хоёрт үүнийг үзүүлэхийг хүсчээ” гэж Катерин шивнэлээ.

Дурсгалын хөшөөний орой улам тодрон гялалзахад Ландон зүрх улам хурдсан цохилов.

“Ийм л учраас манай өвөг дээдсүүд энэ дурсгалын хөшөөг ийм өндөр барьсан гэж Петер итгэдэг. Энэ үнэн эсэхийг мэдэхгүй ч нийслэл хотод үүнээс өндөр барилга ерөөсөө барьж болохгүй гэсэн хуучны хууль байдаг.”

Нар тэдний ард тэнгэрийн хаяагаар урган гарахад гэрэл оройноос цаашаа тусч хотыг гийгүүлж эхэллээ. Ландоныг харж байтал эргэн тойронд нь олон гариг ертөнц хязгааргүй тойрог замаараа эргэлдэн байх шиг санагдав. Тэр Ертөнцийн Агуу Уран барилгачийн тухай бодоод Петерийн түүнд зөвхөн Уран барилгачийн үзүүлж чадах зүйлийг үзүүлмээр байна гэснийг санав. Тэр Уран барилгач гэж Варрен Белламийг хэллээ гэж бодтол үгүй байжээ.

Нарны туяа тодрон алтарч гурван мянга гурван зуун фунтийн оройг бүхэлд нь нөмрөн авлаа. Хүний оюун санаа ... гэгээрэлд хүрч байна . Өглөө бүр тусдагчлан нарны гэрэл дурсгалын хөшөөн дээгүүр ямх ямхаар доошлоно.Тэнгэр газарт дөхөж ... бурхан хүнтэй холбогдоно . Энэ үйл явдал оройд эсрэгээрээ явагддагийг Ландон санав. Нар баруунтаа шингэж гэрэл ... шинэ өдөрт бэлдэхээр газраас тэнгэр рүүгээ буцан явна.

Дэргэд зогсоо Катерин дагжин түүнд шахахад Ландон түүнийг тэвэрлээ. Тэр хоёр зэрэгцэн чимээгүй зогсож Ландон өнгөрсөн шөнө ойлгож мэдсэн зүйлсээ эргэцүүллээ. Тэр Катерины бүх зүйл өөрчлөгдөнө, Петерийн гэгээрлийн үе ойрхон ирсэн гэж итгэдгийг бодлоо. Тэгээд агуу зөнчийн зоримгоор тунхагласан “Мэдэгдэхгүй нууц гэж байхгүй, илрэхгүй зүйл гэж үгүй " гэсэн үгийг саналаа.

Вашингтонд наран мандахад Ландон шөнийн одод бүдгэрэн харагдахаа больж буй тэнгэрийг ширтэж хүний тухай, шинжлэх ухааны тухай, итгэлийн тухай эргэцүүлэн бодлоо. Тэр соёл иргэншил, улс орон, цаг үе бүрт адилхан байдаг зүйлийг санасан нь бид бүгд бүтээгчтэй гэдэг байлаа.. Бид өөр өөрөөр дүрсэлж, өөрөөр залбирдаг ч хүн төрөлхтний хувьд Бурхан бол салшгүй нэгэн хэсэг нь байв. Бурхан бол бид бүгдийн хуваалцдаг бэлгэ тэмдэг ... бидний ойлгодоггүй амьдралын нууцын бэлгэ тэмдэг. Эртний хүмүүс Бурхныг хүний хязгааргүй чадварын бэлгэддэг гэж үздэг байсан ч цаг хугацааны туршид энэ нь мартагджээ. Өдийг хүртэл.

Конгрессын Ордоны орой дээрээс нарны туяа бүлээнээр ээх энэхэн мөчид Ландон сэтгэлийн гүнд хүчирхэг эрчмийн урсгалыг мэдэрлээ. Тэр энэ насандаа үүнийг ингэж гүнзгий мэдэрч байсангүй.

Энэ бол итгэл найдвар байлаа.



Top
   
PostPosted: May.17.15 3:02 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
За маргаашийн шалгалтанд тэнцээсэй гэж бөөнөөрөө хүсэцгээе ээ!!!

Иогоор хичээллэж үздэг ч юмуу гэж бодов хэхэ. Оюун санаагаараа бүхнийг удирдаж болдог бол жаахан аймаар л юм. Би чинь юмны дандаа болж бүтэхгүй талыг эхэлж олж хардаг хүн шүү дээ :aa: Сайхан ном, сайхан аялал блаа гэснээс МалАх хөөрхий Ландоныг нөгөө авсанд орхиод хөөрхийг өлсөж үхүүлэх гэж бсан бна лээ шд :cheerleader:

Баярлалаа Surfer, Someone :wd: :wd: :wd: та 2 үнэхээр урамтай сайхан ном уншууллаа. Монголд очихоороо нэг дайлна бгаа :beer: гэхдээ ийм юмаар биш шүү би чихэр жимсэнд дуртай хүн :frog:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.17.15 5:40 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.06.15 9:10 pm
Posts: 145
surfer-t bayarlaa, 2land ni bayarlalaa.
gehdee suuliin bulguud shal t*n*g yumnuud garchih shig bolloo, Dan Brown ooriin bodloo ilt tulgan shahdag bna shd.
zarim neg sanal niilehgui yum bna kkk. jishee ni Vedic-t Burhaniig biet amid bodigal gedeg shuu dee, bas Burhanii ochuuhen jijig usnii uzuuriig 10000 dahin huvaasantai tentseh burhanlag och bdag gedeg. erni atomiin hemjeetei gesen ug.
Jesus, ariun sumiig 3n odort barina gej bible-d oguulsen bdag ba uheed 3n odriin daraa amilsan gedeg. Uunees jishee avsan yum u daa, Jesus ooriigoo Burhanii huu gedeg ch oor busdiig Burhanii huu gedeg bsan. Gehdee Bible-d itgehed hetsuu ldee.
Humuus meddeg bolov u, Buddha amitnaar tahil ogrohiig zogsooson gedgiig.
hervee Dan Brown-iinhaar hun ooroo burhan geed yavbal Ego l tusah bh daa.


Top
   
PostPosted: May.17.15 6:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Хүн өөрөө бурхан ч буг ч болно. Будда чинь жирийн хүн бгаад гэгээрээд бурхан болсон.

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.17.15 7:15 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.06.15 9:10 pm
Posts: 145
Bidnii Burhan gedeg oilgolt oor bh ldaa, minii huvid Buddha bol gegeersen hun l yum daa, delhiigeer duuren gegeersen humuus bna, getel ted nar ertontsiig oorchilj chadahgui bna shuu dee. bas hamgiin gol ni ter gegeersen humuus Burhan bdag gej heleed bdagt bga yum ldaa.


Top
   
PostPosted: May.17.15 9:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Бурхан дэлхийг өөрчилж чадна гэж үү? Минийхээр хүмүүс бид л өөрчилж чадах бх :think:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.17.15 10:01 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.06.15 9:10 pm
Posts: 145
bi buruu oilgogdohoor bichsen bh, gehdee ertontsiig delhiigeer hemjdeggui bh gej bodoj bna. bid Burhaniig yu gej harj bgagaas, ali ontsgoos harj bgagaas shaltgaalaad Burhanii hiih zuils oor bna bh ldaa. Jishee ni hen negen ni Burhaniig dan gants energy gej bodoj bhad nogoodoh ni bodit biet, bas zarim ni neg tom oyun uhaan ch yum u. gehdee l hun bol Burhan gedeg bol heterhii amia bodson met sanagdah yum. heden terbum galactic orshin bhad zovhon manai delhii deer l amidral bga gevel oyun uhaan ni todorhoi tovshind hureegui bnaa l gej uzeh bh daa.
Suns, hoid nas, uiliin ur gej bna, ed buhen yaj burelden togtov oo? zugeer l energy bii bolgood bga yum u? erni ene asuudal yarivigtai ldaa kkk.


Top
   
PostPosted: May.17.15 10:14 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Чиний бодлоор бурхан юу хийдэг бол?

Өөр гариг дээр амьдрал бгаа гэхэд тэнд бдаг оюун ухаант амьтан ч бас гэгээрээд бурхан байж болох биш үү. Би гэнэт нэг том хүч гарч ирээд бүх зүйлийг сайн сайхан болгочихно гэж боддоггүй. Өөрчлөлтийг өөрөөсөө л гэж боддог.

Хойд нас, сүнс, үйлийн үр гэдэг чинь энерги бж болох биш үү. Хэрэв оюун ухааны үүрдийнх, бие зуурдынх бол оюун ухаан бие нь үхэхээр сүнс гэж нэрлэгдээд, дараагийн биедээ орохоор хойд нас болоод, өмнөх биеэ хэрэглэж бхдаа үйлдсэн муу сайн үйлүүдээрээ энергээ бусдад алддаг, эсвэл бусдаас авдаг бол тэр дараагийн биеийг хэрэглэж бх үед нөлөөлөх бх.

Хойд нас, сүнс шилжих зэргийн хувьд миний зарим нэг ойлгодоггүй зүйл бол дэлхий дээр тогтмол тооны сүнс бдаг уу? Жишээ нь дээр үед хүмүүс цөөхөн, амьтад, шавж их бсан бол одоо хүмүүс их амьтад цөөрсөн нийт сүнсний тоо хэмжээ хэвээрээ гэж үзэхэд хүн болж төрөх маш их хувь заяа, өмнөх насны буян, үйлийн үр нийлээд хүн болдог гээд бдаг. Тэгвэл одооны хүмүүс дээр үеийн хүмүүсээс илүү буян үйлдээд бгаа учраас хамаг хорхой шавжинд бсан сүнснүүд хүн болоод бна уу гэх зэрэг толгой эргүүлсэн асуултууд орж ирээд бдаг юм :think:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.17.15 10:33 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.06.15 9:10 pm
Posts: 145
minii huvid bi ooriin bier hunii energy, yalanguya bieiin dotood energyg mederch uzsen bolohoor, mon olon nariin ertontsiin zuilsiig medersen uchraas bidnii medehgui, harj chaddaggui, sonsoj chaddaggui tiim ertonts bdag gedgiig huleen zovshoordog bolson. gehdee bi bol zugeer l engiin hun shuu dee, oor busad ontsgoi humuus yu mederch yug hardag bol gej bodohod l tednii ugend neg ih ergelzeed bdaggui. Oorchloltiig ooroosoo gedeg chin yag zov shuu, gehdee zov zuil ruugee oorchloh heregtei. Jishee ni neg asuudliig shiideh estoi gej bodoy ldoo, tegvel ter asuudliig shiideh arga zamiig haih ni zov zam bolohoos bish ter asuudlaa martaj oor zuil hootsoldoh ni hezee ch asuudliig shiidej chadahgui shuu dee. Tiim bolohoor hun nariin ertonts, Burhan bga esehiig oortoo l medruulj oilguulj chadna. Hun yu harahiig husne tuuniigee l hardag gedeg shuu dee, zarimdaa bid nudend il bga zuiliig olj hardaggui shuudee, ene nomon deer garsanchlan harah ontsgoo l oorchloh heregtei.
Burhan geed yarihad ih yarivigtai l daa, jishee ni gantshan Burhan bdaggui gej boddog, bas l olon torliin hagas burhad bdag, ingeed bichiheer tolgoi ergej magadgui l yum. tiim bolohoor zugeer l tovchhon Burhan neg gazar bii, bas hiih estoi zuils bii tuuniigee l hiij bga, ternees bidniig haraad tandaad suuj bga gesen ug bish kkk.


Top
   
PostPosted: May.17.15 10:46 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.06.15 9:10 pm
Posts: 145
zovhon delhii deer amidral bdagguin neg batalgaa bol delhii deer togtmol toonii suns bdag u gedeg asuult yag tohiroh met. er ni bol suns neg garigaas nogoo garigt toroh bolomjtoi uchraas l delhii deerh amid buhnii too tsag burt oor oor bdag bh.
magadgui energy dotor bidnii bodol uhamsar geh met yanz buriin medeelel hadgalagddag bj boloh yum ldaa, teriig ni bid nar suns geed nerleed bj boloh yum, yag chinii helsen shig.


Top
   
PostPosted: May.17.15 11:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Би ч тийм зүйл огт мэдэрч үзээгүй л дээ. Гэхдээ яагаад бурханд хийх ёстой, хийдэг зүйл бгаа гэж боддог вэ :??:

Би бурхан бсан бол хамаг юмыг бүтээлээ болоон биш үү өөрсдөө учраа олцгоо. Жаргах минь л гэх блаа :col:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.17.15 11:09 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 719
энэ зохиолч тал бүрийн мундаг мэдлэгтэй юм, бас зөгнөлч юм, сансрын хөлөг шиг хурдан онгоц, антиматер, амьсгалж болдог ус, биеийн дулаанаар хайгч лазер гэрэл, нисдэг тэрэгнээс интернет сүлжээ блоклодог буу гэх мэт сонсож дуулаагүй шинэ технологийг уншлаа, гэхдээ үнэхээр ийм юм байдаг ч юмуу . Миханд зөвлөхөд кириллээр бичвэл сэтгэгдэл чинь уншихад амар, олон хүнд хүрнэ, би гэхэд л латинаар бичсэн, тэр тусмаа урт бол уншдаггүй. Самован, Сөөрфөр 2-тоо маш их баярлалаа, дахин уулзана гэж найдий


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 320 posts ]  Go to page Previous 19 10 11 12 13 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited