#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.11.18 1:20 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 285 posts ]  Go to page Previous 1 2 3 4 511 Next
Author Message
PostPosted: Apr.04.15 4:54 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 15

Ландон - Витториа, Колэр хоёрын араас түүний анх ирсэн шилэн дуганы зүг чимээгүйхэн алхаж явлаа. Витториагийн хөл төрөлхийн уян төдийгүй хатха иогоор хичээллэдэг болохоор олимпын аварга шиг л шуурхай алхалж байв. Ландон гүн гүнзгий харууслыг нь сонсох гэсэн шиг бүсгүйн жигд, аяархан амьсгалахыг чагнаж байлаа.
Ландон сэтгэлийг нь засах аятайхан юм хэлмээр л байв. Тэр ч мөн тун санаандгүй эцгээ алджээ. Аавыгаа оршуулсан тэр өдөр бороотой, бүрхэг саарал өдөр байв. Арван хоёр насных нь төрсөн өдрөөс хойш хоёр хоног өнгөрчээ. Гарыг нь өвдтөл хүчтэй атгасан саарал хувцастай албаны хүмүүс гэрт нь пиг дүүрсэн байлаа. Тэд зүрхний, стресс гэж л бувтнана. Ээж нь нулимстай нүдээр харж аавынх нь гарыг атгангаа судасны цохилтыг нь тоолоход биржийн мэдээг бүхэлд нь хянаж чаддаг байсан юм гэж тоглоом шоглоом хийж байжээ.
Аав нь амьд байх үед нэг удаа ээж нь аавд нь «Зогсоод, сарнай үнэрлэ л дээ» гэж гуйхыг сонсож билээ. Тэр жил Ландон хүрэн өнгөтэй шилэн сарнай авч аавдаа зул сарын баяраар бэлэглэжээ. Нарны туяа тэр сарнай дээр тусаад солонгорон ойх нь Ландонд энэ насандаа үзсэн хамгийн гоё зүйл шиг санагддаг байв. Тэгэхэд аав нь Ландоны духан дээр үнсэж «Гоё юм аа» гэж билээ. «Хаана тавьчихвал аятайхан байх бол?» гээд аав нь зочны өрөөний хамгийн харанхуй буланд тоосонд дарагдсан тавиур дээр тавьсан сан. Хэдэн өдрийн дараа Ландон сандал дээр гараад сарнайгаа аваад дэлгүүрт нь буцааж өгчээ. Харин аав нь үүнийг анзаараагүй юм даг.
Цахилгаан шатны дуу Ландоныг бодлоос нь салгав. Витториа, Колэр хоёр урагш алхаж цахилгаан шат руу орлоо. Ландон орох эсэхээ мэдэлгүй зогтусжээ.
«Яасан?» гэж Колэр гайхахаасаа илүү адгаж асуув.
«Зүгээр» гэж Ландон хэлээд цахилгаан шатны сараалжин бүхээгт орлоо. Битүү юмнаас эвгүйтдэг зангаараа тэр цахилгаан шатанд суудаггүй, харин саруул уужим болохоор нь шатаар өгсөхийг илүүд таашаадаг байв.
«Ветра докторын лаборатори газар доор байдаг юм» гэж Колэр тайлбарлав.
«Гайхалтай» гэж Ландон бодон шатны бүхээгт орвол, шатны хонгилоос зэврүүн салхи үлээнэ. Хаалга хаагдан, шат бууж эхэллээ.
«Зургаан давхарт» гэж Колэр яг л механик юм шиг өгүүлэв.
Ландоны нүдэнд доор нь байгаа гүнзгий хонгил төсөөлөгдөөд аягүй байв. Тэгэхээр нь явж байгаа давхрынхаа тоог илтгэдэг шатны самбар руу харж сатаарахыг бодлоо. Гэтэл тэнд ердөө хоёрхон давхрыг тэмдэглэсэн байв. ГАЗРЫН ТӨВШИН, АХАБ.
«Энэ АХАБ гэж юу гэсэн үг юм бэ?» гэж Ландон сандарснаа мэдэгдэхгүйг хичээн асуув.
«Аварга Хадрон Бутлуур» гэж Колэр хэлээд «бөөмсийн хурдасгуур» гэж тайлбарлалаа.
Бөөмсийн хурдасгуур? Ландон энэ тухай сонсож байсан санагдана. Кембрижийн Данстер хауст ажлынхаа хэдтэй оройн зоог барьж байхдаа энэ тухай анх сонсжээ. Тэдний физикч найз Боб Браунэл нэг орой тэр тухай ярьж байлаа.
«Новшнууд цуцалж орхилоо» гэж Браунэл хараав.
«Юуг тэр вэ?» гэж бүгд гайхлаа.
«ССБ-г»
«Юуг гэнэ ээ?»
«Супердамжуулагч Супер Бутлуур!»
Нэг нь мөрөө хавчаад «Харвард тийм юм барьж байгаа гэж дуулаагүй л юм байна» гэв.
«Харвард биш ээ» гэж тэр өгүүлээд «АНУ! Уул нь дэлхийн хамгийн хүчтэй бөөмсийн хурдасгуур болох байсан юм! Энэ зууны хамгийн чухал эрдмийн төсөл! Хоёр тэр бум доллар хэрэгтэй байсан чинь Сенат баталсангүй. Чөтгөрийн библь шүтсэн лоббичид гэж».
Браунэл тайвшраад бөөмсийн хурдасгуур гэдэг нь атомоос жижиг бөөмсийг хурдасгадаг тойрог хэлбэртэй урт том хоолой юм гэж тайлбарлажээ. Соронзон орныг байн байн эгшин зуур асааж унтраамагц бөөмс тойрон эргэлдэж эргэлдэж асар их хурд авдаг байна. Бүрэн хурдассан бөөмс секундэд 180 000 бээрийн хурдтай хоолойгоор эргэлддэг байна.
«Энэ чинь бараг л гэрлийн хурд байна шүү дээ» гэж нэг профессор хэлэхэд «Тийм шүү, чөтгөр гэж» гэж Браунэл хэлээд цааш нь тайлбарлав. Хоёр бөөмсийг эсрэг чиглэлд хурдасган мөргөлдүүлбэл бөөмс бутарч байгалийн хамгийн жижиг бүтцийг олж нээж болох байлаа. «Бөөмсийн хурдасгуур эрдмийн дэвшилд зайлшгүй хэрэгтэй. Бөөмсийг мөргөлдүүлж хорвоо ертөнц тогтсон хамгийн жижиг зүйлийг судлах боломжтой болох юм.»
Харвардад Байнга оршин суугаа шүлэгч гэх Чарльз Пратт нэг их гайхширсангүй. «Балар эртний бүдүүлэг арга шиг сонсогдож байна шүү. Цаг дотор юу байгааг харах гэж юм мөргүүлж эвдээд задлах гэж байгаа юм шиг».
Броунэл уурлаад сэрээгээ ширээ рүү шидчихээд шууран гарч одож билээ.
Тэгэхээр СЭРН бөөмсийн хурдасгууртай байх нь ээ? гэж Ландон бодож зогстол цахилгаан шат түгхийн зогсов. Бөөмсийг мөргөлдүүлж бутаргадаг тойрог хоолой. Тэгээд энийгээ яагаад газар дор барьсан юм бол гэж бодогдоно.
Цахилгаан шат зогсмогц Ландонд унаж байгаа юм шиг санагдахаа больж, хөл доороо бат бөх газар таатай яа мэдрэв. Гэвч хаалга онгоймогц таатай байдал ор мөргүй алга болов. Түүнд дахиад л шал өөр ертөнцөд байгаа юм шиг санагдаад явчихлаа.
Урт гэгч гудам хоолой даган баруун зүүн хоёр тийшээ үзүүр нь харагдахгүй сунаж оджээ.Арван найман хасаг тэрэг өлхөн багтахуйц том, толигор цементэн хонгил байлаа. Тэдний зогсож байсан газар арай цагаан гэгээтэй, харин хоёр тал руугаа цаашлах тусам хав харанхуйлна. Алс харанхуйгаас зэврүүн салхи үлээж, газрын гүнд байгааг нь зэвүүн сануулна. Ландон толгой дээрээ байгаа шороо чулууны хүнд жинг мэдрэх шиг болов. Есөн настайдаа осолд орж, түнэр харанхуйд өөрийн эрхгүй сорогдон орсон эвгүй дурсамж одоо ч байнга санагдана. Алгаа хавсран нуга хийлгээд тэр бодлоо зайлуулах гэж оролдлоо.
Витториа аягүйцсэн шинжгүй цахилгаан шатнаас гарч тэднийг ч хүлээлгүй харанхуй руу ганцаараа алхлав. Дээр нь флоресцент цэгээн гэгээ анивчин асч замыг нь гэрэлтүүллээ. Хонгил Витториагийн алхааг хараад байгаа юм шиг л дагаж гэрэлтэнэ. Ландон, Колэр хоёр араас нь зайдуухан дагалаа. Гэрэл тэдний яг ард автоматаар унтарна.
«Тэр бөөмсийн хурдасгуур чинь» гэж Ландон Колэр рүү тонгойж «Энэ хавьд байгаа юу?» гэж шивнэн асуув.
Колэр зүүншээ зааж хонгилын дагуу татаж өнгөлсөн хромон хоолой руу дохиод «Тэр байна» гэв.
Ландон тэр хоолойг хараад «Нөгөө хурдасгуур чинь тэгээд энэ юм уу?» хэмээн мэл гайхав. Тэр хоолой түүний төсөөлж байснаас шал өөр юм байлаа. Шув шулуун тэр хоолой диаметрээрээ гурван тохой орчим, хонгилыг эмжин сунаж, үзүүр нь харанхуй руу харваж одсон байлаа. Өндөр технологийн сантехникийн хоолой шиг л юм гэж Ландон хошигнон бодов. «Би бөөмсийн хурдасгуур гэдэг чинь тойрог хэлбэртэй байдаг гэж бодсон юм сан.»
«Энэ чинь тойрог шүү дээ» гэж Колэр хэлээд «Энэ шулуун санагдаад байгаа бол оптик иллюзи. Хонгилын тойргийн диаметр асар их, тиймээс мурийлт нь мэдрэгдэхгүй байгаа юм. Яг л дэлхийн бөмбөрцөг шиг» хэмээн тайлбарлав
Ландон мэл гайхаж, цэл хөхрөв. Энэ чинь тэгээд тойрог юм уу? «Тэгвэл энэ чинь аймаар том эд байх нь ээ?»
Ландоныг хүргэж ирсэн жолооч газар доор байдаг аугаа том машины тухай ярьж байсныг гэнэт санав. Гэхдээ л...
«Энэ хонгилын диаметр найм гаруй километр, уртаашаа хорин долоон километр».
Ландонд төсөөлшгүй санагдана. «Хорин долоон километр!» Тэр Колэр рүү нэг хараад, урдаа төгсгөлгүй мэт үргэлжлэх урт хонгил руу нэг харав. «Энэ хонгил хорин долоон километр урт гэж үү? Энэ чинь бараг л арван зургаан бээр шүү дээ»
Колэр зөвшөөрөнгүй дохив. «Бүтэн тойрог гэж байгаа. Тойргийн урд үзүүр нь бараг л Франц хүрээд эргэдэг юм. Гүйцэд хурдасгасан бөөмс мөргөлдөхийнхөө өмнө энэ хоолойг нэг секундэд арван мянган удаа тойрно.»
Ландон доошоогоо хонгилын шатыг харав. Алмайж гиюүрсэн түүний хөл резин шиг гуйвсхийв. «Та тэгээд СЭРН өчүүхэн бичил бөөмсийг мөргөлдүүлэх гэж сая сая тонн шороо ухсан гээд байгаа юм уу?»
Колэр мөрөө хавчаад «Үнэнийг хайхын тулд заримдаа уулыг ч эргүүлэх хэрэгтэй болно шүү дээ» гэв.
Хэсэг 16

СЭРН-ээс зуу зуун бээрийн холд гар холбоо шажигнах чимээ сонстов. «За, за би нөгөө гудманд ирчихлээ».
Видео дэлгэцийг хянаж байсан техникч дамжуулагчийнхаа товчийг дарав. «Чи #86 камерыг хай даа. Уул нь наад гудмын чинь цаад буланд байх ёстой юм».
Гар холбоо нэлээн удаан чимээгүй болчхов. Эцэст нь холбоо дахин шажигналаа.
«Тэнд чинь камер байхгүй байна шүү дээ» гэлээ. «Гэхдээ хаа нэг газар асаалттай л байна даа. Нэг нь наадахыг чинь өөр газар тавьчхаж дээ».
Техникч хүндээр амьсгаа аваад «Баярлалаа. Түр хүлээгээрэй, тэгэх үү?»
Тэр санаа алдаад хяналтын олон дэлгэц рүүгээ эргэж ширтэв. Энэ байгууламжийн дийлэнх хэсэг нийтэд ил байдаг ажээ. Өмнө нь дурсгал болгож авах гэсэн жуулчид нэг бус удаа камерыг нь аваад явчихдаг байлаа. Байгууламжийн хананаас дөнгөж гармагц, долгион барих зайнаас холдож, дэлгэц шууд унтардаг байв. Гайхширсан техникч дэмий л дэлгэц рүү ширтэнэ. #86 камераас ирүүлж буй тов тод дүрс өмнө жирэлзэх ч үгүй гарна.
Тэр камер алдагдсан юм бол яагаад дүрс дамжуулсан хэвээр байгаа юм бол гэж мэлийн сууна. Мэдээж үүнд ганцхан л хариулт байлаа. .Тэр камер байгууламж дотор байж байгаа, харин нэг хүн түүнийг мулталж аваад өөр газар тавьжээ. Гэхдээ хэн яах гэж тэгээ вэ?
Тэр дэлгэж рүү их л хянуур харлаа. Тэгээд гар холбоогоо шүүрч «Тэр гудманд чинь шүүгээ ч юм уу, нэг тиймэрхүү зүйл байна уу? Тавиур юм уу, эсвэл харанхуй булан ч юм уу?»
Цаад хүн нь учраа олохгүй байгаа бололтой «Үгүй, яасан?» гэв.
Техникч барайсан хэвээрээ: «За, за, зүгээр, гялайлаа» гэлээ. Гар холбоогоо унтраагаад, хөмхийгөө зуун бодлогоширно.
Жижиг оврын, бас тэгээд утасгүй болохоор #86 камер хагас бээрийн радиустай гучин хоёр байшин, эргэн тойрон зүү орох зайгүй хамгаалсан энэ цогцолборын аль ч хэсэгт байж болох ажээ. Тэр камер харанхуй газар байгаа гэдэг нь л ойлгомжтой байв. Гэхдээ энд харанхуй газар үй олон бий: хувцасны агуулах, дулааны шугам, цэцэрлэгийн зоорь, унтлагын өрөөний шүүгээ, тэр бүү хэл газар доорх сүлжилдсэн хонгил хүртэл бий. Тэгэхээр #86-г хайх гэж бүтэн долоо хоног гаруй болно.
Гэхдээ энэ ч бас асуудал биш байна аа гэж техникч бодов.
Тэр камерыг хаана байгааг нь олохоос илүү том аягүй асуудал бас байв. Алга болсон камерын дамжуулж байгаа дүрсийг анхааралтай ажвал ямар нэг суурин объект байх. Бас өмнө нь хэзээ ч харж байгаагүй орчин үеийн хийцтэй төхөөрөмж байв. Сууринд нь цахим дэлгэц анивчина.
Онцгой дарамттай нөхцөлд ажиллах дасгал зөндөө хийсэн ч харуулын даралт нь ихсээд ирэв. Сандрах хэрэггүй гэж өөртөө шивнэнэ. Ямар нэг тайлбар байж л таарна. Объект ноцтой аюул учруулж чадахааргүй жижиг ч гэсэн тийм юм байгаа нь өөрөө түгшүүртэй байв. Тун түгшүүртэй.
Очиж очиж өнөөдөр шүү гэж бодно.
Дарга нь аюулгүй байдал бол хамгийн чухал зүйл гэж ямагт үзсээр ирсэн агаад өнөөдөр сүүлийн арван хоёр жил өнгөрөөсөн бүх өдрөөс бүр ч илүү чухал байлаа. Техникч тэр зүйл рүү удаан ширтсэний эцэст аажимдаа үнэхээр түгшиж эхлэв.
Тэгээд дарга руугаа утастлаа.
Хэсэг 17

Тийм ч олон хүүхэд аавтайгаа анх хэрхэн учирснаа санадаггүй байх, харин Витториа тод санадаг ажээ. Тэр аав ээжийгээ огт мэдэхгүй, найман настайдаа Флоренцын хажууханд орших Orfanotrofio di Siena (ита. Сиенагийн өнчин хүүхдийн асрах газар) хэмээн католик асрамжийн газар суудаг байв. Тэр өдөр бороо орж байлаа. Асрагч эх нь оройн хоолоо ид гэж хоёр удаа дуудав. Витториа зөрүүдэлж, хашаандаа хэвтээд, борооны дусал бие дээр нь унахыг мэдэрч, дараагийнх нь хаана унах бол хэмээн бодсоор, бөнжигнөн орох усан дуслыг ширтэж байлаа. Асрагч эх ахин дуудаад, ийм анзааргагүй бол орчин тойрондоо анхаарал тавьдаггүй зөрүүд хүүхэд болно шүү гэв. «Чамайг сонсохгүй байна аа» хэмээн Витториа дотроо хэрэлдэнэ. Хаалга онгойн, асрагч эх нь биш, харин нэг залуухан гэлэн гараад ирлээ. Танихгүй шинэ хүн байв. Намайг дотогшоо оруулах байх даа гэж Витториа төвөгшөөнө. Гэтэл тэр тэгсэнгүй, тэр бүү хэл, хувцсаа норгон байж хажууд нь ирээд хэвтчихэв.
Тэр: «Чамайг олон юм асуудаг гэцгээх юм» гэлээ.
Витториа хөмсгөө зангидан: «Юм асууж болдоггүй юм уу?» гэв. Тэр хүн хөхрөөд: «Хөөх, тэд үнэн хэлсэн байна шүү» гэв.
«Та энд юу хийж байгаа юм бэ?»
«Чамтай л адил ... дээшээ харж хэвтээд бороон дусал яагаад доошоо унадаг юм бол гэж гайхаад л сууж байна».
«Би гайхаагүй ээ... яагаад унадгийг нь мэдэх юм чинь».
Гэлэн их гайхсан байдалтай хараад: «Чи юу?» гэв.
«Франсиска эгч: борооны дусал бидний нүглийг ариусгах гэсэн ангелийн нулимс байгаа юм, гэсэн».
Гэлэн: «Аа, тийм үү?» гэж гайхан өгүүлэв. «Ийм учиртай юм бий вий?»
«Үгүй шүү» гэж охин эрс хэлээд: «Юм болгон доошоогоо унадаг болохоор л бороон дусал бас доошоогоо унадаг юм. Бүх юм унадаг! Ганц бороо ч биш» гэв.
Гэлэн толгойгоо маажаад: «Залуу авхай минь, чиний зөв шүү. Бүх юм унадаг. Энэ чинь дэлхийн татах хүч байхгүй юу».
«Юу гэнэ ээ?»
Гэлэн охин руу гайхан харлаа. «Чи дэлхийн татах хүч гэж сонсоогүй юм уу?»
«Үгүй».
Гэлэн санаагаар унасан байдалтай мөрөө хавчив. «Муу л байна. Дэлхийн татах хүч гэдэг олон асуултад хариулт өгдөг юм.»
Витториа өндийж суугаад: «Тэр татах хүч гэдэг чинь тэгээд юу юм бэ? Хэлээд өг л дөө» гэв.
Гэлэн нэг хөмсгөө өргөн охиныг дүрлийн харснаа: «Хоёулаа хоолоо идэж байхдаа чамд ярьж өгөх үү?» гэлээ.
Тэр залуу гэлэн Леонардо Ветра байлаа. Их сургуульд байхдаа физикийн аварга оюутан байсан ч зүрх сэтгэлээ чагнан сүмд очдог байв. Леонардо, Витториа хоёр ганц биеэр туулах ёстой сүмийн амьдралд зохихгүй хүмүүс байлаа. Витториа түүнийг инээлгэж, харин Леонардо охиныг нөмөртөө авч: гол мөрөн, солонго борооны тухай өөр өөр сонин хачин тайлбар байдгийг ярьж өгдөг байжээ. Гэрэл, гариг эрхэс, од гээд л байгаль бүхэлдээ бурхны хийгээд эрдмийн нүдээр хэрхэн харагддагийг бяцхан охинд таниулжээ. Витториа хурц оюун, дуусашгүй дур сонирхолтой болохоороо сайн ч сурчээ. Леонардо түүнийг охин шигээ хайрладаг байв.
Витториад ч бас сайхан байлаа. Аавтай байхын жаргалыг өмнө нь хэзээ ч амсаагүй билээ. Бүх хүн асуултад нь хэг ёг гээд л хариулчихдаг бол Леонардо түүнд ном үзүүлэн, олон цагаар ярилцан суудаг байв. Бүр Витториаг юу гэж бодож байгааг нь асуудаг байлаа. Леонардо дандаа надтай хамт байгаасай гэж Витториа залбирдаг байжээ. Нэг л өдөр, түүнд хамгийн аймаар санагдсан явдал болов. Леонардо гэлэн асрах газраас явах болжээ.
«Би Швейцар явлаа» гэж Леонардо хэлээд: «Тэнд Женевийн их сургуульд физик судлах төсөл авсан юм» гэж хэлэв.
«Физик үү?» гэж Витториа дуу алдаад: «Би таныг бурханд зүтгэдэг гэж бодсон шүү дээ».
«Тэгэлгүй яах вэ. Тийм л болохоороо би түүний бүтээсэн ариун тогтцыг судлах гэж байгаа юм шүү дээ. Физикийн хууль гэдэг чинь бурхны урласан гайхамшигт бүтээлийн зотон даавууных нь нэхээс байхгүй юу.»
Витториа гэлэнг ийм юм ярихад нь жаахан гайхаж, хамгийн гол нь түүний явах гэж байгаад их л гомдонгуй байв. Тэр мөчид Леонардо бас өөр нэг мэдээ дуулгав. Дээд дарга нартайгаа яриад, хэрэв охиныг зөвшөөрвөл Леонардо үрчилж авч болно гэсэн хариу авчээ.
«Би чамайг өргөөд авчих уу?» гэж Леонардо асуув.
«Өргөж авах гэж юу гэсэн үг вэ?» гэж Витториа хариу асуужээ.
Леонардо тайлбарлаж өглөө.
Витториа түүн рүү учир зүггүй гүйн очиж хүзүүдэж аваад: «Тэгэлгүй яах вэ, тэгэлгүй яах вэ дээ, аав минь» хэмээн шивнэхэд, хоолой нь зангиран, баярын нулимс дусалж билээ.
Леонардо одоо яваад, Швейцарт шинэ орон гэрээ төвхнүүлээд, зургаан сарын дотор охиноо эргээд авна аа гэж амлажээ. Харин энэ зургаан cap - Витториагийн хамгийн удаан хүлээлт байлаа. Эцсийн эцэст, Леонардо амалсандаа хүрч, Витториа есөн нас хүрэхэд тав хоног дутуу байхдаа Женев рүү нүүжээ. Тэр Женевийн олон улсын сургуульд өдөртөө сурч, оройдоо харин ааваасаа суралцдаг байлаа.
Гурван жилийн дараа, Леонардо Ветра СЭРН-д ажиллах болж, тэр хоёр дахиад л нүүжээ. Гэхдээ шинэ нутаг нь жаахан охинд гайхалтай таалагдав. Түүний хэзээ ч төсөөлж байгаагүй тийм сайхан газар байлаа.
Витториа хонгилоор алхаж явахдаа өөрийгөө хий үзэгдэл болчих юм шиг санана. Сүүмэлзэх сүүдэр нь харанхуй дунд чимээгүй дагаж, аав чинь үгүй болсон шүү гэж үглэн сануулах шиг. Уул нь энэ хонгил гэр шиг нь танил дотно, дотуур нь чөлөөтэй, амгалан алхалдаг байлаа. Харин одоо хүнийрхүү хөндий, үхмэл зэврүүн болжээ. Гурван цагийн өмнө аавыгаа өнгөрснийг сонссоноос хойш энэ хорвоод цор ганцаараа үлдсэнээ мэдмэгц, бүх юм өнгөө алдаад, нэг л жихүүн санагдана.
Колэрыг утастахад Балеарийн тэнгист өглөө 10 цаг болж байлаа. Аавыг чинь алчихлаа. Түргэн хүрээд ир. Шумбагчийн төмөр гадарга наранд халаад байсан ч, энэ үгийг сонсоод, Витториагийн голоор хүйт дааж, зүрх нь зогсох шиг болов. Колэрын сэтгэл хөдлөлгүй хөндий дуу хоолой, дуулгасан мэдээ шигээ хүйтэн зэвүүн байжээ.
Одоо тэр гэртээ ирчихсэн байв. Гэхдээ хэний гэр билээ? Бүр арван хоёртойгоосоо СЭРН-ийг гэрээ гэж бодох болсон ч өнөөдөр бүх юм гэнэт харь хөндий болчхов. Гэрийг нь гэр болгож байсан аав нь халин оджээ.
Гүнзгий амьсгал гэж өөртөө давтан давтан хэлсэн ч тайтгарч чадахгүй байв. Баахан асуулт толгойд нь эргэлдэнэ. Хэн аавыг минь алчхав? Яах гэж ингэв? Энэ америк «мэргэжилтэн» гээд байгаа хүн ер нь хэн юм бэ? Колэр яагаад лабораторийг нь үзэх гээд зүтгээд байна вэ?
Аавыг маань бид хоёрын ажиллаж байсан төслөөс болж алсан байж магадгүй баримт бий гэж Колэр хэлсэн. Тэр нь юу юм бол? Бид хоёр юун дээр ажиллаж байгааг хэн ч мэдээгүй шүү дээ. Мэдсэн ч гэсэн түүнээс болж аавыг алах ямар ч учир байхгүй сэн.
LHC-ын хонгилоор лаборатори руугаа алхаж явахдаа, Витториа аавыгаа эзгүйд аавынхаа нээсэн хамгийн том нээлтийг задлах гэж байгаагаа гэнэт ухаарав. Ингэж нээх эгшинг тэр их л өөрөөр төсөөлдөг байсан сан. Аав нь СЭРН-ийн толгой судлаачдыг лабориторьтоо урьж, хийсэн ажлаа танилцуулан гайхуулж, ангайж мэлэрсэн царайг нь харна даа гэж тэр боддог байжээ. Тэгээд аав нь эцэг хүний ёсоор охиноороо бахархан, нээлтээ бодит байдал болгох явдал Витториагийн санаа байсныг тайлбарлан, охин нь энэ аугаа нээлтийн нэг чухал хэсэг байсныг хүмүүст их л хөөр бахтай дуулгаж, талархах байсан биз... Витториагийн хоолой нь зангирав. Нээлтээ зарлах энэ эгшинд аав бид хоёр хамт байх ёстой байсан юм. Гэвч одоо ганцаараа. Хэн ч байхгүй. Нэг ч баяр бахтай царай үгүй. Нэг хачин америк залуу, Максимлиан Колэр хоёр.
Максимлиан Колэр. Хан!
Витториа хүүхэд байхаасаа л энэ хүнд дургүй байлаа. Хожим түүний сүрхий чадалтайг нь хүндэтгэх болсон ч зэвхий чөтгөр шиг хүйтэн царай нь аавынх нь элгэмсэг дулаан байдлаас шал ондоо санагддаг байсан. Колэр эрдмийг хүйтэн логик гэж хардаг бол аав нь гайхамшиг гэж үздэг байв. Тэгээд бүр гайхалтай нь, эсрэг тэсрэг зан авиртай энэ хоёр хүн бие биеэ дуугүйхэн боловч их л хүндлэх бөлгөө. Суутнууд нэг нъ нөгөөгөө ямар ч болзолгүй хүндэлдэг гэлцдэг.
Суутан ... Аав минь, үгүй болчих гэж!
Леонардо Ветрагийн лаборторьт орох үүд маш урт, ариутгасан, бүхэлд нь цагаан шохойгоор зассан гудам байлаа. Ландонд газар доорх хоргодох байр руу орж яваа юм шиг солиотой санагдаж байв. Тэр гудмын хананд хар цагаанаар зурсан дүрс жаазанд хийж өлгөжээ. Ландон дүрс судлалаар ажиллаж байсан ч тийм дүрс огт хараагүй байлаа. Зүгээр л зураас, спиралийн замбараагүй эрээлэл гэлтэй. Модерн урлаг? Жак Поллок амфетамин хүртэж солиорчхоод, зурсан юм байлгүй.
«Няцарсан мөр» гэж Витториа, Ландоны бодлыг унших мэт тайлбарлав. «Эгэл бөөмс мөргөлдөн няцрах явцыг компьютероор хянаж, зурсан юм. Энэ нь Z бөөмсийнх» гээд алмайрсан хүнд ажиглагдахгүй шахам бүрхэг дүрсийг заан хэлэв. «Аав таван жилийн өмнө энийг нээсэн юм. Цэвэр энерги- ямар ч массгүй. Ертөнцийг үүсгэсэн хамгийн жижиг нэгж байж магадгүй дээ, энэ. Матери бол түгжигдмэл энерги шүү дээ, өөр юу ч биш.»
Матери энерги гэж үү? Зэн буддизм шиг л сонсогдож байна шүү гэж Ландон болов. Тэр, ханан дээрх жижиг зурааснуудыг харангаа хагас, бүтэн сайны турш бөөмсийн хурдасгуур дотор, Z бөөмсийн няцарсан мөрийг харж суулаа гэвэл Харвардын физикийн факультетын найзууд нь юу гэх бол гэж бодлоо.
Лабораторийн ган хаалга руу дөхөх зуур Колэр: «Витториа! Би аавыг чинь хайж өнөө өглөө энд ирснээ чамд дуулгах хэрэгтэй байх» гэлээ.
Витториа гайхан: «Та юу?» гэв.
«Тийм ээ. Тэгээд танай аав СЭРН-ийн аюулгүйн стандарт түлхүүрийг өөр юмаар сольчихсон байхаар нь гайхаж орхисон шүү» гээд Колэр хаалганы хажууд байгаа цахим зүйл рүү заав.
Витториа: «Өршөөгөөрэй! Гэхдээ та түүнийг ажлаа ямар их нууцалдаг байсныг мэднэ шүү дээ. Ийшээ зөвхөн аав бид хоёр л орж гарч байгаасай тэр хүссэн юм.»
Колэр зөвшөөнгүй: «Тийм дээ. За, за, хаалгаа нээ!» гэв.
Витториа, нэлээн хэдэн хором зогсож байснаа, гүн амьсгаа аваад хананд суулгасан тэр механизм руу очлоо.
Ландон юу болох, яах ийхээ ч мэдэхгүй алмайна.
Витториа багаж руу дөхөж очоод, дуран мэт линзтэй зүйлийн харалдаа эгцлэн, баруун нүдээ байрлуулан, тонгойв. Тэгснээ, нэг товч дарлаа. Тэр механизм дотор нэг юм жиг гэж дуугарав. Зурвас улаан гэрэл гарч, дээш доош гүйн, Витториагийн нүдийг яг л канон шиг сканердав.
«Ретина скайн» гэж Витториа тайлбарлаад: «Найдвартай баталгаа даа. Ретина дүрсээр таньдаг юм. Аав бид хоёрынхыг л гэсэн шүү дээ».
Ландон сая л ухаарч хиртхийв. Леонардо Ветрагийн там болсон хүүр нүднийх нь өмнө нэгд нэгэнгүй харагдлаа. Цусанд будагдсан нүүр, гөлийн ширтэх ганц үхмэл нүд, нүдний онгорхой ухархай. Үгүй байлгүй дээ гэж бодсон ч тэр механизмын чанх доор, цагаан шохойгоор будсан шалан дээр гарсан хар толбыг харахад итгэхээс өөр аргагүй! Цусны хатсан толбо байлаа.
Аз болж, Витториа анзаарсангүй.
Төмөр хаалга гулсан онгойж, хүүхэн ч ороод явчихлаа.
Колэр хүрч ирээд, толбо харж гөлөрсөн Ландоны харцны өмнүүр сүүтгэнэн, нүд рүү нь харж дохив. Тэр алга болсон нүдийг үнэхээр ариун дээд зорилгод, бүр ариунаас ариун дээд зорилгод хэрэглэх байх шүү.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.04.15 7:27 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
Улам л сонирхолтой болоод байна, цааш нь уншина гэж найдаж байгаа шүү
Албин сахиусан тэнгэрүүд гэж гархын байх даа ххэ, Колэр юу мэдээд байгаа юм бол, мэдхиймсан, яагаад Леонардог алцын болдоо, Леонардо болон Колэр Серн этр чинь ер нь эрдэмтдийн бүлэг баймаар юм, өөрсдөө харин иллюминати нар юм биш үү, Леонардог шашныхан л алсан байх гэсэн чинь, иллюминати гэж бичхээрээ заавал тэд нар алсан байх ёстойн байх даа, тэгэхдээ мань Леонардо гэлэн хүн байсан гэж байгаа биз, магадгүй яг л Галилей шиг юм болсон байх, бурханы шашинтай католиктой зөрчилдсөн онол батлах гээд эсвэл баталчихсан явж байсан байхаа даа, тэгэнгүүтэй балиар иллюминати луу чихээд ккк
Нүдийг нь айн! :aa:

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.04.15 8:26 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.06.15 9:10 pm
Posts: 146
ene orchuulagch ni tsahim tergentser... gedgee tsahilgaan gej boloogui yum bh daa


Top
   
PostPosted: Apr.06.15 10:35 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 18

Хүүхний гap нь хүлээстэй, тийчилснээсээ болоод бугуй нь хөхөрчээ. Саарал арьстай хассассин хүүхний дэргэд хэвтэн шан харамжаа авсан хүний нүдээр таатай яа харна. Тэр үнэхээр өвдөөд ингээд байгаа юм уу, эсвэл өөрт нь дургүйцэхдээ ингээд маяглаад байгаа юм уу хэмээн бодно.
За тэгээд, яасан ч ямар хамаатай юм бэ. Сайхан л таашаал авлаа. Бие сэтгэл нь цадсан тэр, орон дээрээ өндийн суулаа.
Түүний эх оронд эмэгтэй хүн бол өмч байдаг. Сул дорой. Наадан цэнгэх хэрэгсэл. Тэднийг адуу мал шиг л наймаалцана. Тэд ч хэрээ мэднэ. Гэхдээ энд, Европт эмэгтэйчүүд хүчтэй, бие даасан байдаг нь гайхалтай. Тэр муу сайн хүүхнүүдийг эр биеэрээ бахтай яа эдлэн эрэлхэх сэн.
Бэлгийн зөнгөө цатгасан түүнд, удалгүй өөр нэгэн дур тачаал нь оргилон ирэхийг мэдрэв. Урд шөнө хүн алсан, алахаар барахгүй бахтай сайхан тарчлаасан.., алан хядах дон гэдэг яг л мансуурах дон шиг шүгэлдэг бөгөөд нэг аллагаас таашаал аван мансуураад, мансууралдаа цадаад хэсэг хугацааны дараа дахин тачаадаж, хүн алж таашаал хүртэхгүй бол байж суухын эцэсгүй болно. Өмнөх аллагын таашаал шингэж, шинэ аллагаар өлсөж эхлэв.
Хажуудаа унтаа хүүхнийг эргэж харав. Хүчирхэг гараа хүүхний хүзүүнээс нь доошлуулан халуун биеийг нь илэх агшинд амийг нь эгшин зуур тасалж орхих дадал сэрэл нь хөдөлж эхэллээ. Хүний оронцог! Таашаал авах хэрэгсэл төдий! Том хүнд савраа хүүхний хоолойн дээр тавихад, судасных нь эрүүл жигд хэмнэл мэдрэгдэнэ. Тэр гэнэт тачаалаа хураан, гараа татав. Ард бас ажил байна. Тачаалаас илүү ариун дээд үйлс хүлээж байна.
Орноосоо үсрэн босмогцоо, өмнөө байгаа даалгаврыг гүйцэтгэвэл дуурсах алдрынхаа тухай бодолхийлэв. Янус гэх тэр эр, түүний толгойлсон нөхөрлөлийн сүр нөлөөг тэр өнөө хэр хэмжээлж чадахгүй байлаа. Энэ нөхөрлөл чухам түүнийг олж сонгосон. Тэд ямар нэг аргаар түүний ур чадварыг олж мэдээд, үнэлж дагуулжээ. Яаж гэдгийг нь хэн ч мэдэхгүй. Тэдний эрх сүр ч хэтийдсэн юм аа.
Өнөөдөр нөхөрлөл түүнд нэр төрийн хэрэг даалгажээ. Тэр нөхөрлөлийнхөө гар хөл, дуу хоолой нь боллоо. Тэдний цэрэг, тэдний элч. Ийм хүндтэй хүнийг хүн зон нь Malk al-haq - Үнэний ангель гэдэг.
Хэсэг 19

Ветрагийн лаборатори ирээдүйн зөгнөл болсон эд байв.
Гялбам цагаан ханатай, бүх талдаа төрөл бүрийн компьютер, цахим төхөөрөмжөөр битүү тоноглосон, яг л цахим удирдлагын өрөө шиг ажээ. Хүний нүдийг ухаж аваад нэвтэрч ормоор ямар сүрхий нууц энэ өрөөнд байдаг юм бол хэмээн Ландон бодож зогсов.
Колэрын нүд ийш тийш түгшүүртэй еэ гөлөн гөлөн хийж, алуурчин орж ирсэн ямар нэг шинж байх вий хэмээн дотор нь байгаа юм болгоныг их л хянуур харж байв. Лаборатори хоосон байв. Аав нь байхгүй болохоор танихгүй газар болчихсон юм шиг Витториа ч бас удаан, зөөлөн хөдөлж байлаа.
Ландоны нүд өрөөний голд босгосон намхан баганууд дээр өөрийн эрхгүй тусав. Стоунхэнжийн чулуу шиг арван хоёр орчим өнгөлсөн төмөр багана өрөөний дунд хэсэгт байлаа. Тэдгээр багана гурван тохой орчим өндөр, асар өндөр үнэтэй үнэт чулуун гоёл тавьдаг музейн үзмэр шиг харагдана. Гэхдээ тэр багануудад ямар ч үнэт чулуу байсангүй, харин ч теннисний бөмбөгний сав шиг өргөнтэй тунгалаг канистер байх агаад дотроо хов хоосон бололтой байлаа.
Колэр толгойд нь эргэлдэх асуудалд хариулт өгчхөөр ямар нэг сэжим хайсан бололтой, тэр канистеруудыг хянуур ажиглаад, юм олсонгүй бололтой орхив. Тэгээд Витториад хандан: «Ямар нэг юм алга болоогүй биз?» гэж асуулаа.
«Алга болох оо? Яаж?» «Ретина скайныг зөвхөн бид хоёр л оруулна шүү дээ» гэж Витториа арцав.
«Зүгээр л юм хумаа нэг бүртгээдэх дээ».
Витториа санаа алдаад, орчин тойрноо хэсэг зуур гүйлгэн харлаа. Тэгснээ мөрөө хавчив. «Бүх юм л байрандаа байх шиг байна. Аав юмаа нэг иймэрхүү байдалтай л орхидог юм. Цэгцтэй хаос гэх үү дээ».
Колэр, Витториад хэр их юм хэлэх вэ, яажшуухан аль болох их юм яриулчих билээ гэж цэгнэж суугааг Ландон ажиглав. Тэгээд одоохондоо юм хэлээд хэрэггүй гэж бодсон бололтой. Тэргэнцрээ эргүүлэн, өрөөний төвд байгаа хуванцар багана руу очоод ажиглан зогсов.
Тэгээд: «Нууц гэдгийг баттай хадгалах аргагүй болжээ» гэлээ.
Витториа зөвшөөнгүй толгой дохьсноо, гэнэт нэг таагүй юм санасан бололтой сэтгэл нь ихэд хөдлөх шиг болоод явчхав.
Витториа одоо л юм хэлэх нь дээ гэж Ландон бодлоо.
Гэвч тэр яг л юм хэлэх гэж байснаа гараараа нүүрээ даран гүн амьсгаа аваад чимээгүй болов. Дахиад хоёронтаа удаан гэгч гүн амьсгаа авлаа...
Ландон түүнийг харж зогссоноо гэнэт санаа нь зовж эхлэв. Тэр гайгүй байгаа даа? Тэгээд Колэр рүү харвал гайхсан шинжгүй байх, Витториаг ингэхийг өмнө нь харж байсан бололтой ажээ. Арваад секундийн дараа Витториа нүдээ нээв.
Витториа тэгж өөрчлөгдөнө чинээ Ландон санаагүй болохоор бүр мэлэрч орхилоо. Уруул нь суларч, мөр нь унжаад, нүд нь зөөлөрчээ. Тэр цөхрөнгөө бараад, уй гашуугаа дараад, бүх оюун санаа, булчин шөрмөсөө сулласан мэт. Гал цог, уур хилэн нь сэтгэлийнх нь алс хол мухар руу алга болсон байв.
«Хаанаас эхэлж ярьдаг билээ дээ?» гэж түүнийг хэлэхэд, дуу нь цаашаагаа ороод, харь аялга нь улам ч тод болжээ.
«Бүр эхнээс нь» гэж Колэр шавдуулан: «Аав чинь ямар туршилт хийж байсан юм бэ?» гэв.
«Эрдмийг шашны үүднээс засварлана гэдэг аавын маань энэ насны мөрөөс байсан юм» гэж Витториа хэлээд: «Шашин, эрдэм хоёр харилцан нийцтэй бөгөөд нэг үнэнийг олох гэсэн хоёр өөр зам юм хэмээн үздэг байсан юм» гэлээ. Тэгснээ дуугаа түр хураахыг харвал хэлэх гэж байгаа зүйлдээ өөрөө ч итгэх эсэхээ мэдэхгүй байгаа бололтой. «Тэгээд саяхан аав тэгж батлах аргаа олсон юм» гэлээ.
Колэр юм хэлсэнгүй.
«Шашин, эрдэм хоёрын хамгийн халуун маргааныг нэг тийш нь болгож магадгүй гэсэн нэг туршилтыг тэр бодож олсон юм».
Ландон ямар маргааныг тэр вэ гэж гайхаж байв. Тийм маргаан үй олон билээ.
«Бүтээлийн тухай» гэж Витториа хэлээд: «Ертөнц хэрхэн бий болсон тухай маргаан» гэлээ.
Өөх, нөгөө алдарт маргаан! гэж Ландон бодно.
Витториа: «Библийн ёсоор бол бурхан ертөнцийг бүтээжээ. Бурхан: «Гэрэл бий бол» гэмэгц бидний харж байгаа бүх юм оргүй хоосноос бий болжээ гэдэг. Гэтэл физикийн хамгийн суурь онолд, матери оргүй хоосноос үүсэж болохгүй гэдэг.»
Ландон өмнө нь энэ тухай сонсож байлаа. Бурхан «хов хоосноос юм бий болгосон» тухай санаа орчин үеийн физикийн хуультай зөрчилддөг, тиймээс физикчид Библь судрын Үүтгэл (Genesis) бүлгийг хоосон домог гэлцдэг.
«Ландон гуай» гэж Витториа хандан: «Та их тэсрэлтийн онолыг мэдэх үү?» гэв.
Ландон мөрөө хавчаад: «Бага сага гадарлана» гэлээ. Их тэсрэлтийн онол бол эрдэмтдийн дунд хамгийн их зөвшөөрөгдсөн ертөнцийн үүслийн тухай эрдмийн тайлбар загвар юм. Яагаад гэдгийг нь Ландон сайн ойлгодоггүй боловч хэт их энерги хуралдсан нэг цэг аймшигтай яа тэсэрч орчлонг үүсгэн, тэлж байгаа гэдэг. Нэг иймэрхүү юмны тухай онол билээ.
«Католик сүм хийд Их тэсрэлтийн онолыг 1927 онд гаргаж тавихад... « гэж Витториаг үргэлжлүүлэв.
«Уучлаарай!» гэж Ландон өөрөө ч мэдэлгүй үгийг нь таслаад: «Та Их тэсрэлтийн онолыг Католик сүм хийд гаргасан гэчхэв үү дээ?» гэж асуув.
Асуултыг нь сонсоод, Витториа гайхсан байдалтай түүн рүү мэлрэв. «Тэгсэн. Жорж Лемэтрэ гэдэг католик лам 1927 онд гаргасан юм».
«Гэхдээ... юу л даа. Харвардын одон оронч Эдвин Хаббл Их тэсрэлтийн онолыг гаргасан гэж сонссон юм л даа» гэж Ландон хэллээ.
Колэр ундууцангуй: «Бас л эрдмийн тухай америк хийрхэл. Хаббл хоёр жилийн дараа 1929 онд анх энэ тухай нийтэлсэн юм» гэлээ.
Ландон зөрж: Сансрын дуранг хүртэл Хаббл телескоп гэж нэрлээд байгаа шүү дээ, Лемэтрэ дуран гэж л лав сонсогдоогүй юм байна хэмээн бодолдоо арцав.
«Колэр гуайн зөв шүү!» гэж Витториа хэлээд: «Их тэсрэлтийн онол - Лемэтрэгийн санаа байсан юм. Харин Хаббл зүгээр л нотолгоо цуглуулж, энэ онолыг шинжлэх ухааны хувьд баталж болохыг харуулсан юм» гэв.
«Аа, зөв, зөв» гэж Ландон хэлээд, Харвардын Одон орны факультетынхан, Хабблыг шүтэгсэд лекцдээ Лемэтрэгийн нэрийг дурсдаг эсэхт эргэлзэж суув.
«Лемэтрэг анх Их тэсрэлтийн онолыг гаргаж байхад, эрдэмтэд шоолж байсан юм» гэж Витториа үргэлжлүүлэв. «Матерь оргүй хоосноос үүсэх боломжгүй. Хаббл Их тэсрэлтийн онол үнэн гэдгийг эрдмийн зүгээс нотлоход, католик шашин ялалт байгуулсан мэт эрэмшиж, тэр нотолгоог нь Библь эрдмийн хувьд үнэн гэдгийн нотолгоо мөн хэмээн тайлбарласан юм. Ариун үнэн гэж».
Ландон тэр ярианд хамаг анхаарлаа хандуулан, толгой дохиж суув.
«Мэдээж, эрдэмтэд яалаа гэж судалгааных нь үр дүнг сүм хийд шашныхаа зорилгод ашиглаад байхыг зүгээр харж суух вэ дээ. Тэгээд, тэд Их тэсрэлтийн онолыг дор нь математикчилж, шашны өнгөтэй бүх тайлбарыг нь авч хаяад, эрдэм шинжилгээний нээлт гэж сурталчилсан юм. Харамсалтай нь, тэр тэнцэтгэлд нь нэг ноцтой дутагдал байдаг, шашныхан тэр дутагдлыг нь дандаа хөндөж байдаг юм.»
Колэр хоолойгоо засаад: «Сингуляр» гэв. Яг л ялын тогтоол сонсож байгаа юм шиг, тэр үгийг их л аягүйцэн хэлэв.
Витториа тосч аваад: «Яг зөв. Сингуляр. Тэсрэлт гарсан тэр эгшин. Цаг хугацааны эхлэл болсон тэг цагийн тухай юм» гэв. Тэгээд, Ландон руу хандан үргэлжлүүлэв. «Өнөөг хүртэл эрдэмтэд тэг цагийг тодорхойлж чадаагүй. Математик загвар манай нэлээн эртний ертөнцийн тухай алдаагүй гэмээр тайлбарладаг ч тэг цаг руу дөхөх тусам бүх тэгшитгэл задарч, бүх утга нь алга болчихдог.»
«Тийм шүү» гэж их л хахир зэвүүнээр Колэр зөвшөөрөв. «Тэр дутагдлыг бурхан оршин, гайхамшиг бүтээсэн мөч гэхээс өөрөөр тачлбарлах аргагүй гэж шашныхан хэлдэг. Одоо, гол асуудалдаа ор доо!»
«Аав бурхныг Их тэсрэлтийн онолд холбогдоно гэдэгт бат итгэдэг байсан. Эрдэм ертөнцийг үүтгэсэн тэр эгшинг ухаарч чадахгүй байгаа ч нэг л өдөр үүнийг нотлох болно гэж боддог байсан юм.» Витториа аавынхаа ажлын байрны хавьд өлгөсөн, лазер принтерээр хэвлэсэн тэмдэглэлийн хуудсыг эмгэнэн заагаад: «Намайг эргэлзэх тоолонд, тэр миний эргэлзээг хийсгэж орхидог байлаа» гэв.
Ландон тэмдэглэл дээр бичснийг уншив.
ЭРДЭМ, ШАШИН ХОЁР ЭСРЭГ ХҮЧ БИШ.
ЭРДЭМ, ЗҮГЭЭР Л, ЮМНЫ УЧИР ОЛОХ БОЛООГҮЙ БАЛЧИР БАЙГАА ЮМ.
«Аав эрдмийг - бурхныг нотлох хэмжээнд, илүү өндөр хөгжүүлэх гэж зорьж байсан юм» гэж Витториа хэлэв. Тэгээд гараараа үсээ илэн санаашрав. «Тэр өмнө нь ямар ч эрдэмтэн зориглож байгаагүй зүйл хийхээр шийдсэн юм. Хэн ч ашиглаж байгаагүй технологи-оор хийхийг зориглосон юм.» Хэсэг дуугаа хураав. Дараагийнхаа үгийг цэнэж байгаа бололтой. «Тэр Үүтгэл үнэн байсныг нотлох туршилт хийсэн юм».
Үүтгэл үнэн гэж нотлох оо? Ландон мэл гайхаж, цэл хөхрөв. Гэрэл гарга? Оргүй хоосноос матери үүсэв?
Колэрын үхээнц нүд сааралтан эргэлдээд :«Уучлаарай, та юу гэв ээ?» гэв.
«Аав оргүй хоосноос... ертөнцийг үүсгэсэн юм».
Колэр толгойгоо гилжийлгэн: «Юу ... уу?» гэж дахин лавлав.
«Тэр Их тэсрэлтийг дахин бүтээсэн юм».
Колэр хөл дээрээ босоод зогсчих вий дээ гэлтэй гайхан харж байлаа.
Ландоны толгой нь эргээд, бодол нь төөрч орхив. Ертөнцийг бүтээх ээ? Их тэсрэлтийг бүтээх ээ?
«Мэдээж тун бичил хэмжээтэйг шүү дээ» гэж Витториа засав. Яриа нь алгуур түргэсч эхэллээ. «Процесс нь бол тун энгийн. Хоёр ультра-нимгэн бөөмсийг хурдасгуурын хоолой дотор эсрэг чигт хурдасгасан юм. Хоёр бөөмс асар хурдтай мөргөлдөж хоёр талын эрчинд бүх энерги нь нэг цэгт хуралдана. Ингэж энергийн хэт нягтралыг бий болгосон юм.» Тэр баахан нэр томьёо, тоо хэмжээ урсгаж эхлэхэд, Колэр захирлын нүд бүр галзуу юм шиг болж эхлэв.
Ландон тэр яриаг нь ойлгох гэж хичээнэ. Тэгэхээр, Леонардо Ветра энергийн хэт хуралдсан цэг үүсгэж, тэндээс ертөнц үүснэ гэж тооцож загварчилжээ.
«Үр дүн нь мэдээж аугаа гайхалтай байлаа. Нийтлүүлсэн бол өнөөгийн физикийн хамгийн суурь хуулиудыг ч ганхуулж магадгүй байсан юм» гэж Ветра хэлэв. Хэлэх гэж байгаа зүйлдээ өргөлт өгөхөөр шийдсэн бололтой аажим өгүүлж эхэллээ. «Хурдасгуурын хоолой дотор энерги хэт төвлөрсөн цэгээс материйн эгэл бөөмс оргүй хоосноос үүсч эхэлсэн юм».
Колэр ямар ч реакц үзүүлсэнгүй. Зүгээр л мэлэрнэ.
Витториа цааш нь: «Матерь оргүй хоосноос дэлгэрч байсан. Атомаас жижиг бөөмсүүдийн галт наадам гэмээр л байсан шүү. Жижигхэн ертөнц амь орох шиг. Тэр зөвхөн матери оргүй хоосноос үүсч болно гэдгийг төдийгүй Их тэсрэлт, Үүтгэл хоёр аугаа их энергийн хуралдал хурдасган үүссэн гэж тайлбарлаж болно гэдгийг нээсэн юм л даа.»
Колэр: «Тэгвэл бурхан гэдэг чинь ..?» гэж асуув.
«Бурхан, Будда, Ертөнцийн санаа, Яхва, сингуляр, нэгдсэн цэг энэ тэр гээд л юу ч гэж нэрлэсэн бай, үр дүн нь нэг л юм. Шашин, эрдэм хоёр нэг л зүйлийг - ертөнцийн бүтээгч бол цэвэр энерги юм гэж л нотолж байна».
Колэр эцэст нь их л төв байдлаар дуугарав. «Витториа, чиний яриа миний толгойг эргүүлчихлээ. Аав чинь материйг ... оргүй хоосноос гаргаж авсан гэж чи хэлээд байна уу даа?» гэж асуув.
«Тийм» гэж Витториа хариулаад канистер руу зааж: «Тэнд нотолгоо нь байна. Аавын гаргаж авсан материйн бөөмс нь тэнд, тэр канистеруудад байгаа» гэв.
Колэр ханиасаар, тэргэнцрээ жолоодон, нэг юм биш байгааг мэдэрсэн зэрлэг амьтан аятай, их л хянамгайлан канистер руу ойртов. Тэгснээ: «Нэг юм болохгүй байна даа» гэв. Энэ канистерт аавын чинь гаргаж авсан бөөмс байгаа гэдэгт хүн итгэнэ гэж чи яаж бодов оо? Энэ бөөмсүүдийг хаанаас ч гаргаж авч болно шүү дээ.»
«Уул нь, болохгүй л дээ» гэж Витториа хариулаад: «Эдгээр бөөм тун онцгой, газар дэлхий дээр хаана ч байдаггүй матери байгаа юм... тэгэхээр бүтээсэн байж л таарна шүү дээ» гэв.
Колэрын царай нь барайгаад: «Витториа, онцгой гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Ганц л төрлийн матери байдаг шүү дээ... тэгээд» гэснээ чимээгүй болчхов.
Витториа ялгуусан дүр гарган тайлбарлав. «Та өөртөө л тэгж лекцэлдэг шүү дээ, захирал минь! Ертөнц дээр хоёр төрлийн матери байдаг. Эрдмийн баримт шүү!» гээд Ландон руу хандан: «Ландон гуай, Библь Бүтээлийн тухай юу гэдэг билээ? Бурхан юуг бүтээв гэдэг билээ?»
Ландон, тэр Библь ер нь энд ямар хамаатай юм бол хэмээн учрыг огт олохгүй, тун аягүй байв. «Бурхан гэрэл, сүүдэр, тэнгэр, тамыг ... гээд л бүтээсэн юм гэдэг шүү дээ».
«Яг зөв!» гэж Витториа хэлээд: «Бурхан бүх юмыг эсрэг тэсрэг бүтээсэн юм. Хэм тэгш, төгс тэнцэл.» Тэгээд Колэр рүү эргэж: «Захирал аа! Эрдэм шашинтай адил, нэг л юм ярьдаг. Их тэсрэлт энэ ертөнцөд бүх юмыг эсрэг тэсрэг харьцаанд бүтээсэн гэж» гэв.
Колэр: «Материйг ч бас» гэж өөртөө хэлэх мэт шивнэв.
Витториа толгой дохиод: «Аав маань энэ туршилтыг хийхэд, мэдээж хэрэг, хоёр төрлийн матери бий болсон юм» гэлээ.
Ландон мэлэрсэн хэвээрээ. Леонардо Ветра эсрэг биет - антиматери бүтээлээ гэж үү?
Колэр ууртай харагдана. «Таны яриад байгаа бодис чинь энэ ертөнцийн хаа нэгтээ оршиж байгаа л даа. Гэхдээ, дэлхий дээр биш. Тэр бүү хэл манай галактикт ч биш» гэв.
«Яг зүйтэй» гэж Витториа хэлээд: «Чухам наадах чинь л энэ канистерт байгаа эдийг гаргаж авсан гэдгийг нотлоод байгаа юм» гэлээ.
Колэрын царай хиртхийв. «Витториа! Чи, тэгээд, тэрийг энэ канистерт байгаа гэх гээд байгаа юм уу?»
«Тийм шүү». Тэр канистер рүү бахтай харж байв. «Захирал аа, та энд энэ дэлхийн хамгийн анхны антиматерийг харж байна» гэлээ.
Хэсэг 20
Хоёр дахь шат хэмээн Хассассин бодон харанхуй хонгилоор шуурч явлаа.
Гарт нь дүрэлзэх бамбар сүртэй ажээ. Үүнийг ч тэр мэдэж байв. Бамбар сүр үзүүлэхийн тулд билээ. Гэхдээ сүр үзүүлнэ гэдэг хамгийн чухал нь юм. Айдас түүний хамгийн сайн анд. Зөвхөн айдас л дайсныг дайн эхлэхээс өмнө даран устгаж өгдөг.
Өөрийнхөө хэр сүртэй харагдаж байгааг зэрвэс ч атугай харчхаар толь хонгилд даан ч байхгүй ажээ. Гэхдээ, ард нь сүүдэр цувуулах дээлийнхээ хормойн дэрвэлзэхийг хараад, аймшигтай харагдаж байгаагаа мэдэрнэ. Ингэж сүр үзүүлэх нь төлөвлөгөөний нэг чухал хэсэг байлаа. Тэр хамгийн зэрлэг мөрөөдөлдөө ч ийм чухал ажлын ийм чухал хэсэгт нь гар бие оролцоно гэж төсөөлөөгүй билээ.
Хоёр долоо хоногийн өмнө, энэ хонгилын цаад үзүүрт гүйцэтгэх ёстой ажлаа ямар ч боломжгүй зүйл гэж бодож байв. Тэр үед, энэ бол амь золих хэрэг, арслангийн аманд биеэ тушааж байгаа явдал байлаа. Гэхдээ, Янус боломжгүй зүйлийг боломжтой болгожээ.
Янус түүнтэй сүүлийн хоёр долоо хоногийн турш маш олон нууцыг задлан ярьсан: энэ хонгил зөвхөн нэг нь л байлаа. Хонгил их л эртний эд боловч зорчиж болохуйц хэвээрээ байв.
Хассассин дайснуудынхаа зүрх рүү дөхөх тусам гүйцэтгэх ёстой үүрэг нь Янусын хэлсэн шиг амархан байх болов уу, үгүй юу гэж гайхасхийж явлаа. Янус түүнд, дотор нь байгаа нэг хүн тусална гэсэн билээ. Дотор нь байгаа хүн. Үнэмшмээргүй юм. Энэ тухай бодох тусам хүүхдийн тоглоом шиг амархан санагдана.
Вахад... тинтэйн ... талата ... арбаа хэмээн тэр өөртөө арабаар хэлж, хонгилын үзүүр рүү дөхөж явав. Нэг .. хоёр... гурав... дөрөв...

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.06.15 12:31 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 21

Та антиматери гэж сонссон байлгүй дээ, Ландон гуай?» хэмээн Витториа шинжингүй ажиглахад, хөрслөг бор арьс нь лабораторийн цагаан ханан дээр тод ялгаран харагдана.
Ландон уруулаа цорвойлгон, санаа алдаад: «Тийм ээ, сонссон байх аа».
Бүсгүйн нүүрэнд шоолонгуй инээвхийлэл зурвас илрээд алга болчхов. «Та Стар Трэк гэж кино үзсэн үү?»
Ландон барьц алдсанаа: «Манай оюутнууд дуртай л даа» гэв. Тэгснээ, нэг юм санасан бололтой толгойгоо өндийлгөөд: «Антиматерь гэдэг чинь нөгөө АНУ Интерпрайс хөлгийн гол түлш бил үү?» гэв.
Витториа толгой дохилоо. «Сайн зөгнөлт ном - эрдмийн сайн үндэстэй байдаг юм» гэв.
«Тэгээд антиматери гэдэг чинь бодитой юм уу?»
«Байгалийн жам. Бүх юм эсрэг тэсрэг. Позитрон электрон хоёр. Дээд, доод кварк. Атомоос жижиг хэсгээс тогтсон сөрөг ертөнц гэж бас бий. Матери арга бол антиматери билэг. Ингэж л физикийн тэнцэтгэл - тэнцэтгэл болж байгаа юм.»
Ландон, Галилео хосолмол харьцааг шүтдэг байсныг санав.
Витториа үргэлжлүүлэн: «Бүр 1918 оноос хойш, эрдэмтэд Их тэсрэлт хоёр төрлийн матери үүсгэсэн гэж мэддэг байсан. Нэг төрлийн матери нь дэлхий дээр хад, чулуу, мод, хүн болж бидэнд харагдаж байна. Нөгөөх нь яг эсрэгээр - уул нь бүх талаараа бидний мэдэж байгаатай яг адилхан, гэхдээ зөвхөн цэнэг нь л өөр».
Колэрын нүд манан дундаас сүүмэлзэх шиг. Дуу хоолой нь тээнэгэлзсэн бололтой. «Гэхдээ антиматерийг хадгална гэдэг технологийн хувьд аугаа бэрх даваа шүү дээ. Яаж саармагжуулсан юм бэ?»
«Аав маань сөрөг туйлтай вакуум бүтээж антиматерийн позитроныг устахаас нь өмнө хурдасгуур дотроос сугалж авсан юм».
Колэр хүйтэн царайтай хэвээр: «Гэхдээ тэр вакуум чинь бас материйг хамт татчихдаггүй юм уу? Тэр хоёрыг салгах ямар ч арга байхгүй шүү дээ».
«Соронзон талбай үүсгэчихгүй юү. Тэгээд материйг баруун талд нь, антиматерийг зүүн талд нь татчихсан. Эсрэг туйлд нь татаад л боллоо.»
Витториаг тэгж хэлмэгц Колэрын эргэлзээ нуран уналаа. Тэр Витториаг бишрэн мэлэрснээ гэнэт тасралтгүй ханиалгаж эхлэв. «Биш ... эрмээр .. . юм ... аа» гээд амаа арчаад: «Гэхдээ л ...» гэв. Бас л итгэж өгөхгүй, нөгөө хүйтэн логик нь зөвшөөрч өгөхгүй байгаа бололтой. «Гэхдээ л вакуум ажилласан ч гэсэн, энэ канистерууд бас л матери шүү дээ. Антиматери ханатай нь эгшин зуур харилцан үйлчлээд...»
«Бөөмс хананд хүрэхгүй» гэж Витториа тэгж асуухыг нь мэдэж байсан юм шиг эрс хариулав. «Антиматерь тэнд хий тэлэгдчихсэн байгаа. Энэ канистерыг «антиматерийн хавх» гэдэг, үнэхээр ч антиматерийг татаад канистерын төв хэсэгт, үзүүр, хананаас нь хөндий тэлчихсэн байгаа юм.»
«Тэлчихсэн? Яаж тэр вэ?»
«Солбисон хоёр соронзон орны огтлолцсон цэг дээр. Хар даа!»
Витториа өрөөн дотуур алхалж, том цахим аппаратын дэргэд очив. Тэр төхөөрөмж яг л хүүхэлдэйн кинонд гардаг цацрагийн буу шиг - гол төмөр шиг өргөн хоолойн дээр овоо хараа шиг юмтай, доор нь хөл шиг тулгууртай ажээ. Бүсгүй түүнийг нэг канистер руу нь чиглүүлж, шагайвчаар нь онилж байгаад нэг товчийг нь дарав. Тэгээд тэндээсээ холдож Колэрыг харахыг урив.
Колэр гайхширсан байртай: «Та нар харагдахуйц хэмжээгээр цуглуулсан гэж үү?»
«Таван зуун нанограм» гэж Витториа хариулав. «Шингэн плазм сая сая позитрон агуулж байгаа юм».
«Сая сая гэнэ ээ? Дөнгөж хэдэн ширхэг бөөмийг л хэн нэг нь хаа нэгтээ гаргаж чадсан байдаг шүү дээ.»
«Аав ксенон тийрэлтээр эгэл бөөмсийг хурдасгаж, электронуудыг нь үлээгээд, яг зэрэгцүүлээд түүхий электронууд зэрэг шахчихсан юм. Уул нь энэ процессоо их л нууцалж байсан сан, зайлуул» гэж Витториа ярилаа.
Ландон ойлгосонгүй. Ер нь тэд англиар ярьж байгаа эсэх нь ойлгомжгүй байв.
Колэр чимээгүй суусаар, хөмсгийнх нь үрчлээ гүнзгийрнэ. Гэнэт эхэр татаж, яг л буудуулчих шиг харагдав. «Тэгвэл, техникийн хувьд нэлээн олон...»
Витториа толгой дохиод: «Тийм шүү, бүр маш олныг» гэлээ.
Колэр эргээд канистер рүү ойртов. Сандал дээрээ өндийж, эргэлзсэн нүдээрээ шагайвч руу ойртон, харлаа. Юу ч хэлэлгүй, удаан гэгч дурандана. Арай гэж шагайж дуусаад, сандлынхаа түшлэгийг налан гэдийхэд, нүүрэн дээр нь хөлс бурзайжээ. Духных нь үрчлээ тэнийчихсэн байв. Тэгээд, бараг л шивнэх шахам: «Бурхан минь, та нар чадсан байна шүү» гэлээ.
Витториа зөвшөөн: «Аав маань чадсан юм» гэлээ.
«Би ... би юу хэлэхээ ч мэдэхгүй байна».
Витториа, Ландон руу эргээд: «Та хармаар байна уу?» гэж нөгөө дуран руу зангав.
Ландон яахаа ч мэдэхгүй, шууд л урагш алхлаа. Хоёр тохой зайнаас, канистер хоосон харагдана. Тэнд юу ч байлаа гэсэн, их л бичил байх нь эргэлзээгүй. Ландон нүдээ шагайвч руу ойртуулан, онилов. Түүний нүдний өмнө байгаа зүйл тодорч харагдталаа бас хэсэг зуур болов.
Тэгээд, тэр харлаа.
Түүний төсөөлж байсан шиг ёроолд нь биш, харин төв хэсэгт нь, яг л мөнгөн ус шиг шингэн дусал хөвж байлаа. Тэр дусал шидийн мэт хүчээр агаарт тогтоно. Дусал дундуур металл зурвас үелзэн урсаж байв. Ландон жингүйдлийн нөхцөлд буюу G тэг байх нөхцөлд усан дусал ингэж харагддаг гэсэн видео бичлэг үзэж байснаа саналаа. Дусал, мэдээж, бичил хэмжээтэй байсан ч тэнд үелзэн буй бүх судлыг нэгд нэгэнгүй харж болох ажээ.
Тэр бишрэнгүй дуу алдаад: «Энэ ... хөвж байна» гэв.
Витториа: «Тэгвэл л сайн. Антиматери тун тогтворгүй. Энергийн хувьд гэвэл антиматери, материйн эсрэг хэлбэр учир шүргэлцэх л юм бол бие биеэ саармагжуулж устана. Тэгэхээр, антиматерийг материас саланги байлгана гэдэг том даваа шүү. Яагаад гэвэл, энэ дэлхий дээр байгаа юм бүхэн матери шүү дээ. Эдгээрийг, тэгэхээр, юм болгоноос тусад нь, бүр агаараас хүртэл тусад нь байлгах хэрэгтэй болно шүү дээ».
Ландон мэлэрнэ. Тэгэхээр, вакуум орчинд ажиллана гэсэн үг.
«Энэ антиматерийн хавхыг чинь» хэмээн Колэр үгийг нь таслан орж ирээд, мойног хуруугаараа канистерын суурь руу заан: «Аав чинь хийсэн үү?» гэлээ.
«Энэ нь ч миний санаа л даа» хэмээн Витториа хариулав.
Колэр түүн рүү ширтэнэ.
Витториа түүнийг анзаарсан ч үгүй: «Аав уул нь анх антиматерийг гаргасан боловч хэрхэн тогтворжуулахаа мэдэхгүй байсан юм. Тэгээд, би энийг санаачилсан юм л даа. Хоёр талдаа цахилгаан соронзон туйлтай, агаар үл нэвтрүүлэх нано-хуванцар хоолой» гэлээ.
«Аавынхаа суут санааг улам ч бишрэм болгожээ»
«Үгүй дээ. Би байгаль эхээсээ л санаа авсан хэрэг. Португалийн дайнч-эр загас ангуучлахдаа хоёр сахлынхаа хооронд нематосистик цэнэг гарган барьдаг юм. Энэ л зарчмыг би ашигласан. Канистерын хоёр үзүүрт цахилгаан соронзон хоёр талбайтай. Хоёр талаас эсрэг туйлууд таталцаж, соронзон талбай үүсгэхдээ, туйлууд нь хоёр үзүүртээ солбисон байх учраас дундаа огтлолцоно.Яг тэнд л антиматерийг гацааж, барьж байгаа юм.»
Ландон канистер руу дахин харав. Антиматери вакуум дотор хөвж, аль ч талаараа юу ч шүргэхгүй байлаа. Колэр үүнийг суут бүтээл гэж зөв үнэлжээ.
«Цахилгаан соронзоны тэжээл нь хаана байгаа юм бэ?» гэж Колэр асуулаа.
Витториа: «Хавхны доор байгаа шонд. Канистерыг сууринд нь эрэгдэж бэхэлсэн юм. Тиймээс цэнэг унахгүй - соронзон орон байнга л байж байна гэсэн үг» гээд заав.
«Соронзон орон унавал яах вэ?»
«Мэдээж тэгвэл, антиматери унаж, хавхны ёроолд хүрмэгц аннигиляц болно доо».
Ландонд «аннигиляц» гэдгийг сонсоод хирдхийв. Бүр мөсөн устаж, ор мөргүй болно гэсэн тэр үг нэг л аягүй сонсогдоно.
Витториа түүнийг нь анзаарсан ч үгүй. «Тийм шүү. Хэрэв антиматери, матери хоёр шүргэлцвэл хоёулаа эгшин зуур устаж үгүй болно. Физикт ийм үзэгдлийг аннигиляц гэдэг юм» гэлээ.
Ландон: «Аа, зөв, зөв» гэхээс өөр хэлэх юм олдсонгүй.
«Энэ бол байгалийн хамгийн энгийн харилцан үйлчлэл шүү дээ. Антиматерийн бөөмс, материйн бөөмс хоёр нийлж фотон гэдэг хоёр шинэ бөөмс үүсгэдэг. Фотон гэдгийг гэрлийн ширхэг гэмээр юм уу даа.»
Ландон, фотон буюу гэрлийн бөөмс бол энергийн цэвэр хэлбэр хэмээн уншиж байснаа саналаа. Ахмад Кирк, Клингонсийн эсрэг фотон торпедо харваж байсныг асуух гэснээ болив. «Тэгээд антиматери унах юм бол жижигхэн гэрлийн ширхэг болно гэсэн үг үү?»
Витториа мөрөө хавчаад: «Жижигхэн гэдгийг яаж ойлгохоос л хамаарна даа. Би нэг юм харуулах уу?» гэлээ. Тэгээд, нэг канистер руу нь очоод эрэгдэн, сууриас нь салгаж эхлэв.
Колэр нүд ирмэхийн зуур Витториагийн дэргэд очоод, гарыг нь сандран татаж: «Витториа, чи чинь солиороо юу?» гэж салганан хашхирлаа.
Хэсэг 22

Колэр сандарсандаа, хоёр хөл дээрээ хэсэг зуур чичрэн босоод ирснээ, эргээд лаг хийтэл сандал дээрээ уналаа. Царай нь цаас шиг зэвхий даажээ. «Витториа, чи энэ хавхыг салгаж болохгүй шүү дээ».
Колэр захирал тэгтлээ тэвдэн сандарсан нь Ландонд жигтэй санагдана.
«Таван зуун нанограмм шүү дээ! Сууриас нь салгачих юм бол...»
«Захирал аа!» гэж Витториа эргэж хараад: «Зүв зүгээр. Бүх хавхны доор сууриасаа салсан үед шууд ажиллах зай байдаг юм. Сууриас нь салгасан ч гэсэн энэ бөөмс хөвсөн хэвээрээ л байна» гэлээ.
Колэр жигтэй харснаа хойшилж, санаа нь уужирсан бололтой, сандлынхаа түшлэгийг налав.
«Хавхыг сууриас нь салгамагц зай нь автоматаар ажиллана» гэж Витториа тайлбарлана. «Зай нь хорин дөрвөн цагийн турш барина. Яг л бензиний нөөц сав шиг». Тэгээд, Ландон эвгүйцээд байгааг мэдэрсэн бололтой, түүн рүү эргэж харав. «Ландон гуай! Антиматери аймшигтай үр дагаварт хүргэж магадгүй шүү. Арван миллиграмм буюу элсний ширхэг шиг хэмжээтэй антиматери ердийн пуужингийн түлшний дайтай энерги ялгаруулна гэсэн таамаглал байдаг юм».
Дахиад л, Ландоны тархи тэр үгийг нь ухаарах гэж ачааллаа нэмэв.
«Энэ чинь ирээдүйн энергийн эх үүсвэр байгаа юм даа. Цөмийн энергиэс мянга мянга дахин хүчтэй. Зуун хувийн ашигт үйлийн коэффициенттой. Ямар ч сөрөг нөлөө байхгүй. Ямар ч цацраг идэвх байхгүй. Ямар ч бохирдолгүй. Хэдхэн грамм нь том том хотыг долоо хоногийн турш эрчим хүчээр хангаж чадна».
Грамм нь уу? гэж Ландон канистераас болгоомжлонгуй холдохдоо асуулаа.
Витториа: «Айх хэрэггүй. Энд граммыг сая хуваасантай тэнцэх бага хэмжээтэй байгаа. Арай аюул бага». Тэгээд, канистер руу дахин очоод сууриас нь салгав.
Колэр болиулах гэж зангаснаа болив. Хавхыг сууриас салгах эгшинд хурц гэрэл анивчаад, доор нь байх шингэн дэлгэц аслаа. Улаан өнгийн тоо хорин дөрвөн цагаас эхлэн, урвуу тоолж эхлэв.
24:00:00...
23:59:59...
23:59:58...

Ландон урвуу тоолох тэр цагийг харвал, хавх яг л цагтай бөмбөг шиг санагдана.
«Зай дуустлаа хорин дөрвөн цаг бүрэн барина. Сууринд нь буцаагаад суулгахад дахин цэнэглэгдэнэ. Уул нь, хөдөлмөр хамгааллын үүднээс ингэж бүтээсэн ч ийш тийш зөөхөд бас амар байдаг юм» гэлээ.
«Зөөх өө?» гэж Колэр мэгдэн асуув. «Та хоёр энийг бас лабораториос гадагш нь зөөж явж байсан хэрэг үү?»
«Үгүй, яалаа гэж дээ? Гэхдээ судлахын тулд хөдөлгөх хэрэг бас гарна шүү дээ» гэж Витториа хариуллаа.
Бүсгүй - Ландон, Колэр хоёрыг өрөөний алс мухар руу дагууллаа. Нэг хөшиг татвал цонхны цаана том гэгч өрөө байх ажээ. Хана туурга, шал, таазыг бүхэлд нь ган хавтангаар бүржээ. Яг л газрын тос зөөдөг, ачааны том усан онгоцны ёнкос шиг байлаа. Тэр ханта судлах гэж Папуа Шинэ Гвиней рүү явж байхдаа нэг удаа ийм онгоцоор аялжээ.
«Энэ аннигиляцын өрөө байгаа юм» гэж Витториа тайлбарлав.
Колэр өнгийгөөд: «Та хоёр бас аннигиляц хийж туршсан юм уу?» гэлээ.
«Аав Их тэсрэлтийн физикийг сонирхон: яаж материйн жижигхэн хэсгээс асар их энерги ялгарсныг гайхаж: учрыг нь олох гэдэг байсан юм». Витториа цонхон доор байсан шургуулгыг татаж, хавхаа дотор нь хийгээд эргүүлж хаав. Тэгээд, шургуулгын хөшүүргийг татлаа. Удалгүй, антиматерийн хавх цонхны цаана үзэгдэнэ. Хавх төмөр шалан дээгүүр явсаар, цаад өрөөний голд байх том өргөн нум руу очоод зогсов.
«За, та бүхэн антиматери, материйн аннигиляцыг амьдралдаа анх удаа харах гэж байна. Граммыг сая хуваасантай тэнцэх тун яльгүй хэмжээтэйг шүү» гэж Витториа хэлээд жуумалзахад, нүүрэнд нь мишээл тодроод алга боллоо.
Антиматерийн хавх том гэгч төмөр өрөөний голд ганцаараа бөртийнө. Ландоныг цонх руу харахад, Колэр ч бас, юу бодохоо мэдэлгүй, цонх руу ширтэж байлаа.
Витториа: «Ер нь бол зай нь дуустал хорин дөрвөн цаг хүлээх хэрэгтэй л дээ. Харин энэ өрөө шалан доороо соронзтой: тэр нь хавханд байгаа соронзоос хүчтэй болохоор, хөвж байгаа антиматерийг доош нь татна. Тэгээд антиматери, матери хоёр ...» гээд л тайлбарлав.
«Аннигиляц болно» гэж Колэр шивнэх шахам хэлэв.
«Бас нэг юм байна» гэж Витториа хэлээд: «Антиматерь цэвэр энерги ялгаруулдаг. Масс зуун хувь фотон болон хувирна. Тиймээс тийшээ битгий зүгээр хар, нүдээ халхлаарай» гэв.
Ландон яриаг нь шимтэн сонсож байсан ч, энэ удаа Витториа арай л хэтрүүлж байх шиг байлаа. Тийшээ битгий зүгээр хараарай! Хавх плексиглассаар бүрхсэн, ультра зузаан шилэн ханын цаана, гуч гаруй дэлэм зайтай байлаа. Түүнээс гадна, антиматери тун бага, микроскопоор л харахгүй бол үзэгдэхээргүй бага хэмжээтэй. Нүдээ халхлаарай гэнэ шүү. Энэ жаахан дээж хэр энерги гаргав гэж дээ...
Витториа товчоо дарав.
Ландон сохорчих шиг болов. Канистерт оч гялбаад, хурц цэгээн гэрэл мэлсхийтэл цацраад, шилэн хананы цаадах төмөр өрөө чичирч нүргэлэн дэлбэрлээ. Хана доргиход, Ландон арагш дэнхэлзэн ухрав. Гялбам цэгээн гэрэл хөвөх мэт хэсэг тогсоод: гэнэт эргэж хураагдан, жижигхэн хар цэг болмогцоо, ор мөргүй алга болчхов. Нүд нь нэлгэр цэгээн гэрэлд гялбасан хэвээр. Хэдэн хормын дараа, аяндаа юм харахтайгаа боллоо. Ландон аннигиляцын өрөөг зэрвэс харлаа. Канистер замхарчихсан юм шиг оргүй болжээ. Ямар ч ул мөргүй.
«Ээ, бурхан минь!» хэмээн Ландон өөрийн өрхгүй бувтнав.
Витториа эргэж хараад: «Аав бас ингэж х
элж билээ» гэхэд, харцанд нь сэтгэлийн гансрал үзэгдлээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.06.15 12:54 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
маш их баярлалаа, өчигдөр Да Винчийн кодыг олж уншаад өнөөдөр энийг уншлаа, ер нь хүнд сэдвээр бичдэг зохиолч юм, шашны янз бүрийн урсгал хоорондын мөргөлдөөн, гүн ухааны онолууд, шинжлэх ухаан техникийн мэдэх мэдэхгүй нээлтүүд, зорилгынхоо төлөө юу ч хийхээс буцахгүй харгис бүлэглэл гээд маш ээдрээтэй үйл явдал гарах юм, хаа очиж зохиолоо сайнаар төгсгөдөг өөдрөг үзэлтэй хүн байна даа,


Top
   
PostPosted: Apr.06.15 2:04 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 23

Колэр аннигиляцын өрөө рүү ширсээр, сая харснаа бахдаж дуусахгүй, хөөрч суулаа. Роберт Ландон таг мэлэрнэ.
«Би аавыгаа хармаар байна» гэж Витториа хэлэв. «Би танд лабораторио үзүүллээ. Одоо би аавыгаа хармаар байна» .
Колэр сонсоогүй юм шиг аажим эргэж: «Та нар яагаад ийм удаан хүлээгээ вэ, Витториа? Та хоёр энэ нээлтийнхээ тухай надад тэр даруйд нь мэдэгдэх ёстой байсан шүү дээ» гэлээ.
Танд тэгээд хэдэн удаа тайлбарлах юм бэ гэсэн байртай Витториа түүн рүү төвөгшөөн ширтэнэ. «Захирал аа! Энэ тухай хоёулаа дараа яръя. Харин одоо би аавыгаа хармаар байна.»
«Энэ технологи юунд хүргэж болохыг мэдэж байна уу?»
«Тэгэлгүй яах вэ дээ» гэж Витториа хилэгнэн: «СЭРН-д уул овоо шиг мөнгө авчирна. Гэхдээ би одоо аавыгаа ..»
«Энэнээс л айгаад байсан хэрэг үү, та хоёр?» гэж Колэр шавдуулан: «Удирдах зөвлөл эсвэл намайг энэ технологийг лицензлэх байх гэж айгаа юу?»
«Лицензлэх ч ёстой» гэж Витториа уцаарлаад, тайлбарлахгүй бол болохгүй нь гэсэн бололтой ярилаа. «Антиматерь бол чухал технологи. Гэхдээ бас аюултай. Аав бид хоёр баяжуулах аргыг нь сайжруулж, илүү аюулгүй болгох гэж байсан юм.»
«Өөрөөр хэлбэл, удирдах зөвлөлийг, эрдмийг мөнгөний шуналаасаа илүүд үзэж чадахгүй гэж бодсон юм биз дээ?»
Колэр дууныхаа өнгийг өөрчлөлгүй ингэж хэлсэнд Витториа гайхав. «Өөр асуудал бас бий» гэж бүсгүй арцан: «Аав даг нь ирэхээр антиматерийг танилцуулна гэдэг байсан юм».
« Тэр чинь юу гэсэн үг вэ?»
Юу гэсэн үг гэж гэдэг чинь юу гэсэн үг вэ? «Энергээс матери гаргаж авлаа шүү дээ? Оргүй хоосноос бодит юм гаргалаа шүү дээ. Энэ чинь,
Үүтгэл эрдмийн хувьд бодитой гэдгийг харуулж байна биш үү?»
«Тэгэхээр, нээлтийнх нь шашинлаг үр нөлөөг бизнесийн хэрэгсэл болгочих вий гэхээс эмээсэн хэрэг үү?»
«Тийм гэх үү дээ?»
«Харин таны хувьд?»
Витториагийн зовнил арай өөр байлаа. Бизнесийн хэрэгсэл болчихвол уул нь энергийн шинэ эх үүсвэртэй болж, түгэхэд тустай юм. Антиматери технологи үр ашигтай, бохирдолгүй энергийн эх үүсвэр мөн боловч: улс төр, нэр алдрын хэрэг болгоод, цөмийн болон нарны эрчим хүчний нэр хүндийг унагачихсан шиг юм болж магадгүй гэж болгоомжилжээ. Цөмийн эрчим хүчийг аюулгүй болгохоос нь өмнө дэлгэснээс болж, олон олон осол гарсан. Нарны эрчим хүчийг үр ашигтай болгохоос нь өмнө дэлгэснээс болж, олон бизнес дампуурсан. Өнөөдөр энэ хоёр технологи хоёулаа хүмүүсийн дунд муу нэртэй болжээ.
«Миний сонирхол бол» гэж Витториа хэлээд :«Шашин, эрдэм хоёрыг нэгтгэхээс арай наагуур л даа» гэлээ.
«Байгаль орчин уу?» гэж Колэр шавдуулна.
«Хязгааргүй энерги. Ямар ч уурхай байхгүй, ямар ч бохирдол байхгүй, ямар ч цацраг идэвх байхгүй. Антиматери технологи энэ дэлхийг аврах гарц».
«Эсвэл устгах хүч» гэж Колэр засав. «Хэн, юуны тулд хэрхэн ашиглахаас л хамаарна шүү дээ». Колэрын зэвхий царайг хараад, Витториагийн нуруугаар хүйт оргилоо. «Энэ тухай өөр хэн мэдэж байсан бэ?»
«Хэн ч мэдээгүй гэж би хэлсэн шүү дээ».
«Тэгвэл, аав чинь яагаад алагдсан байх вэ?»
Витториа, илэрхий уурласан ч, биеэ барих гэж оролдон, нэлээн унтууцсан байдалтай: «Би яаж мэдэх юм бэ? СЭРН-д хүртэл тэрний дайсан зөндөө л байсан, та мэднэ шүү дээ. Гэхдээ, энэ антиматеритай ямар ч хамаагүй. Бид хоёр бэлэн болтлоо дахиад хэдэн cap энэ тухай хэнд ч ам алдахгүй гээд тангараглачихсан байсан юм.»
«Аав чинь тангаргаа сахисан гэж бодож байна уу?»
Витториа одоо бие барихаа больж эхлэв бололтой, дэлбэртлээ уурлалаа. «Аав үүнээс илүү нууц хадгалж чадаад байсан юм даа.»
«Чи бас хэнд ч юу ч хэлээгүй юу?»
«Мэдээж хэлээгүй».
Колэр урт гэгч амьсгаа авлаа. Тэгээд үгээ цэнэн байж хэлэв. «Өөр хэн нэгэн энэ тухай мэдчихжээ гэж бодъё. Тэгээд энэ лабораторид нэвтрэх боломжтой болжээ гэж бодъё. Тэгвэл, тэр орж ирээд юу хийх байсан бэ? Аавын чинь тэмдэглэл юм хум энд бүрэн байна уу? Туршилтын явцын баримтжуулалт ч юм уу?»
«Захирал аа! Би тэвчээртэй байх гэж хичээж байна шүү. Та надад ядаж зарим зүйлээ тайлбарлах хэрэгтэй байна. Дандаа нэвтрэх боломжийн тухай яриад байх юм, ретина скайныг хараа биз дээ? Аав маань аюулгүй байдал, нууцлалын тухайд чанд хүн байсан юм шүү».
«Тоглоод байгаа юм уу даа?» гэж Колэр тоомжиргүй хэлээд: «Юм алга болж уу?» гэж тулгаж асуув.
«Ёстой мэдэх юм алга» гээд Витториа эргэн тойрноо хилэнтэй еэ харлаа. Антиматерийн бүх канистер бүрэн байв. Аавынх нь ажлын байр байдаг л чигээрээ. «Ийшээ хэн ч орж ирээгүй байна» гэж тэр хэлээд: «Энэ давхарт л лав бүх юм хэвээрээ байна» гэлээ.
Колэр няхуур гэгч: «Энэ давхарт гэнэ ээ?» гэв.
Витториа санамсаргүй ингэж хэлжээ. «Тийм. Дээд давхрын энэ лаборатори л лав зүгээр байна».
«Тэгвэл доод лабораторийг та нар бас ашигладаг байсан юм уу?»
«Агуулах төдий л».
Колэр ханиалгасаар түүн рүү дөхөж: « Та нар, тэгээд, Haz-Mat өрөөг бас агуулах болгочихсон юм уу? Юу хадгалж байгаа юм бэ?
«Аюултай материал л байхгүй юу. Өөр юу байдаг юм бэ?» гэж Витториа тэсвэр алдан хашхирав. «Антиматерийг!»
Колэр тэргэнцрийнхээ гар дээр түшин, өндийж: «Антиматерийн өөр дээж бас байгаа юм уу? Яагаад надад хэлэхгүй байсан юм бэ?»
«Хэлж байгаа юм биш үү?» гэж Витториа арцав. «Тэгээд ч, та надад юм хэлэх бололцоо олгосон юм уу?»
«Цөмөөрөө одоо тэр дээжсийг очиж шалгая» гэж Колэр хэллээ.
«Дээжийг гээч!» гэж Витториа засч хэлээд: «Ганц тоон дээр! Тэгээд ч, зүгээр байгаа даа. Хэн ч тийшээ ...»
«Ганц ширхэг юм уу? Яагаад энд хадгалахгүй байгаа юм бэ?» гэж Колэр яриаг нь таслан асуулаа.
«Аав аюулгүй байлгах гэж л, хадан доогуур тавьсан нь дээр гэсэн юм. Тэр нь эд нарыг бодоход том л доо».
Колэр, Ландон хоёрын нүдэнд айдас тодроод явчхыг Витториа ажиглав. Колэр түүн рүү дөхөж очоод: «Та хоёр таван зуун нанограммаас илүү дээж гаргаж авсан юм уу?»
Витториа: «Шаардлагатай байсан болоод л» гэлээ. «Хөрөнгө, олзворлолт хоёрын харьцаа нь ашигтай гэдгийг батлах гэсэн юм.» Энергийн шинэ эх үүсвэрийг хэрэглээнд нэвтрүүлэхэд ямагт гардаг нэг асуудал бол хөрөнгө, олзворлолтын харьцаа: энерги үйлдвэрлэхэд хэр хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ гэдэг юм. Ганц баррель газрын тос гаргах гэж бүтэн цамхаг баривал дампуурна. Гэтэл тэр цамхагт нэмж жаахан хөрөнгө оруулаад, сая сая баррелийг ч олзворлож магад: тэгвэл, энэ бизнес амжилт оллоо гэсэн үг. Антиматери ч бас л адил. Арван зургаан бээр урт цахилгаан соронзонг шатааж орхиод, гаргаж авсан антиматерийнхаа гаргаж чадах боломжит энергиэс илүүг зарвал ашиггүй билээ. Тиймээс антиматерийг үр ашигтай, найдвартай гэдгийг нотлохын тулд боломжтой хэмжээгээр гаргаж нотлох ёстой билээ.
Аав нь их л дурамжхан байсан ч, Витториа шахсаар байгаад, нэлээд их хэмжээтэй антиматери гаргажээ. Витториа хүмүүсийн анхаарлыг антиматерид татахын тулд хоёр зүйл заавал хийх хэрэгтэй: нэгд, хангалттай их антиматерийг хямд өртгөөр үйлдвэрлэж болно гэдгийг нотлох: хоёрт, гаргасан дээжийг аюулгүй хадгалж болно гэдгийг нотлох ёстой гэж эцгээ сэнхрүүлжээ. Эцэст нь тэр санаснаараа болгож, аав нь шийдвэрээсээ татгалзжээ. Гэхдээ нууцлах, нэвтрэх хатуу журам тогтоох болзол тулгажээ. Аавынх нь хэлснээр, антиматерийг Haz-Mat буюу ахиад далан таван тохой доор орших жижигхэн боржин өрөөнд хадгалъя гэжээ. Тэр дээжийг чанд нууцлах ёстой, аав охин хоёр л нэвтрэх эрхтэй байхаар болсон юм санжээ.
«Витториа! Та аавтайгаа хэр их хэмжээтэй антиматери гаргаж авсан юм бэ?» гэж Колэр их л түгшин асуув.
Витториагийн дотор ид хав оволзон, гайхуулмаар санагдана. Хэлэх гэж байгаа тоо хэмжээ нь аугаа их Максимлиан Колэрыг ч алмайруулна гэдгийг мэдэж байлаа. Витториа доор байгаа антиматерийг дүрслэн, гайхалтай зүйлс ярьж эхлэв. Хавхан дотор ердийн нүдээр харж болох хэмжээний том талбай үүсгэнэ. Тэр нь ВВ-ын хэмжээтэй том учраас микроскопоор ч харах шаардлагагүй.
Витториа гүнзгий амьсгаа аваад: «Граммын дөрөвний нэгийн хэмжээтэй» гэв.
Колэр цонхийж, нүүрнийх нь арьснаас хамаг цус нь алга болчих шиг болов. «Юу..?» гээд юм хэлэх гэснээ, бүгшин ханиалгана. «Граммын дөрөвний нэг гэнэ ээ..? Энэ чинь бараг л таван килотонн шүү дээ!»
Килотонн. Витториа энэ үгэнд дургүй ажээ. Аав охин хоёр энэ үгийг хэрэглэх дургүй байлаа. Нэг килотонн 1 000 метр тонн TNT-тай тэнцэнэ. Килотонн гэдгийг зэвсгийн чадлыг хэмжихэд л хэрэглэдэг билээ. Цэнэгийн хэмжээ. Устгах хүч. Харин тэр хоёр вольт, жюль гэх мэт энергийн бүтээлч хэмжээний тухай л ярина.
«Тийм их антиматери хагас бээрийн радиуст байгаа бүхнийг үнсэн товрог болгоно шүү дээ» гэж Колэр хэллээ.
«Бүгдийг нь нэг зэрэг аннигиляц хийвэл ч тэгнэ л дээ. Гэхдээ хэн тэгэх вэ дээ?» гэж Витториа зөрүүдлэв.
«Юу ч мэдэхгүй нэг нь тэгж магадгүй юм. Эсвэл зай нь дуусдаг ч юм уу» хэмээн хэлэхдээ, Колэр цахилгаан шат руу зүглэж явав.
«Тийм л учраас аав маань тэрийг чинь Haz-Mat-ын доор унтрахгүй эрчим хүчинд холбож, дэндүү их нууцлалтай системээр тоногчихоод, хадгалж байсан юм».
Колэр найдангуй эргэж харлаа. «Haz-Mat -д дахиад нэмэлт аюулгүйн систем тавьсан юм уу?»
«Тийм. Ретина скайнаар тоноглосон».
Колэр хоёрхон л үг хэлэв. «Доошоогоо, хурдлаарай!»
Ачааны цахилгаан шат, унаж яваа чулуу шиг хурдан доошилно.
Газрын гүн рүү дахиад далан таван тохой бууж явна.
Цахилгаан шат доошлох тусам хажуудах хоёрынх нь айдас нэмэгдэхийг Витториа мэдэрнэ. Колэрын ямар ч хувиралгүй зэвхий царай хүртэл барайсан байлаа. Витториа дээж үнэндээ хэт их хэмжээтэй, гэхдээ бидний авсан аюулгүйн арга хэмжээ... хэмээн бодож дуусаагүй байтал, шат газар тулав.
Цахилгаан шат онгойж, Виттдриа бүүдгэр гэрэлтэй гудмаар тэр хоёрыг дагуулан алхав. Гудмын үзүүрт том төмөр хаалга байна. HAZ-MAT. Хаалганы хажууд байх ретина скайн дээд давхрынхтай ижил ажээ. Витториа дөхөж очоод, нүдээ линз рүү аяархан дөхүүлэв.
Тэгснээ, огло үсрэн холдов. Бүртийх ч тоосгүй байдаг линзийг нэг юмаар нялгадчихжээ... Цус мэт? Бүсгүй хэлмэн цочиж, нөгөө хоёр руугаа эргэн хартал Колэр, Ландон хоёрын царай нь зэвхийчихсэн, бүсгүйн зогсож байгаа газар руу доошоо харж байв.
Витториа тэдний харж байгаа зүг ... доошоо... хөл доорхоо харлаа.
«Битгий!» гэж Ландон хашхираад, бүсгүйг сатааруулах гэсэн ч, оройтсон байлаа.
Витториагийн харц шалан дээр хэвтэх юман дээр мэлэрчээ. Тэр хүнийрхэж агзайм, гэхдээ танил дотно зүйл байлаа.
Бүсгүй танилаа.
Сүнс нь сэрвээгээр нь хүйт огшоон, гараад явчих шит болов. Бүсгүй тэр юмыг танилаа. Хог шиг хөсөр хаягдаад, түүн рүү гөлийх тэр юм - нүд байлаа. Тэр нүдний харцыг бүсгүй хаана ч байсан таних билээ.
Хэсэг 24

Аюулгүйн техникч урт гэгч амьсгаа авч, захирагч нь түүний мөрөн дээр гараа тавьж, хоёул өмнөө байгаа хяналтын олон дэлгэцийг хянуур ажиглана. Минут хэртэй өнгөрөв.
Захирагч юм хэлж чадахгүй байв, тэгэх ч болов уу гэж техникч боджээ. Энэ захирагч дэг хатуу барьдаг хүн аж. Эхэлж хашхираад, дараа нь боддоггүй учраас л тэр энэ дэлхийн хамгийн мундаг аюулгүйн албаны захирагч болтлоо дэвшсэн билээ.
Тэр юу бодож байгаа бол?
Дэлгэц дээр байгаа тэр зүйл - канистер маягийн юм байлаа. Гэхдээ-бүх тал нь тунгалаг ажээ. Энэ ч яах вэ, тодорхой. Харин бусад нь огт ойлгомжгүй байлаа.
Тэр канистер дотор, шингэн металл дусал мэт зүйл агаарт хөвж байв. Канистерын суурьт байгаа шингэн дэлгэц дээр, цахим цаг урвуу тоолно. Секунд секундээр хорогдон, робот шиг улаан гэрэл анивчих бүрт нөгөө дусал хяналтын дэлгэц дээр нэг гараад, нэг алга болоод л байв. Цаг хором хормоор хорогдох тусам техникч байж сууж ядна.
«Гэрлийн ялгарлыг нь тодосгож болох уу?» гэж захирагч асуув.
Техникч хэлсэн ёсоор нь болговол, дэлгэц дээрх дүрс овоо тодорлоо. Захирагч дэлгэц рүү байдгаараа тонгойн, канистерын суурь хэсэгт сая л харагдахуйц болж байгаа зүйлийг ажиглав.
Техникч, захирагчийн харж байгаа зүйл рүү бас харцаа шилжүүлэв. Шингэн дэлгэцийн хажууд бүдэгхэн боловч товчилсон үг байхыг харлаа. Анивчих гэрлийн зуур дөрвөн том үсэг нэг гэрэлтэж, нэг алга болно.
«Эндээ байж бай!» гэж захирагч хэлэв. Тэгснээ: «Юу ч битгий хэлээрэй. Би аргыг нь олъё» гэлээ.
Хэсэг 25

Нaz-Mat. Газар дор тавин метр гүн.
Витториагийн нүд харанхуйлж, ретина скайныг мөргөн алдаад ухаан балартав. Америк эр гүйн ирж, түүнийг тэврэн, биеийг нь түшээд авахыг дэн дун мэдэрлээ. Хөл доор, шалан дээр аавынх нь нэг нүд мэлэрнэ. Уушгинд нь байсан агаар царцчих шиг амьсгал тасалдан, ухаан бүрэлзэнэ. Нүдийг нь ухчхаж, зайлуул! Бүсгүй юм хэлж чадахгүй, үгээ сунгаж зажилна. Колэр ард нь үглэн, холхино. Ландон өөрийг нь түшиж явна. Өөрөө ретина скайн руу харна. Скайнер ажиллаад, часхийтэл дуугарна. Бүх юм яг л зүүдэлж байгаа юм шиг дэн дун.
Хаалга гулсан онгойв.
Аавынх нь шалан дээр унасан нүд бүсгүйн сэтгэл рүү өнгийх шиг аймаар санагдлаа. Дахиад бүр ч аймаар юм өрөөн дотор хүлээж байгаа совин татна. Дотор нь арай уужирч, нүд бүрэлзэхээ болимогц, совин үнэн байжээ гэдгийг ухаарлаа. Канистерын цэнэглэгч суурь хоосон байв.
Канистер алга болжээ. Тэрийг л хулгайлах гэж аавынх нь нүдийг ухжээ. Үр дагаврыг нь төсөөлөх ч аргагүй. Бүх юм буруугаар эргэчихлээ. Антиматери бол аюулгүй, найдвартай энергийн эх үүсвэр гэдгийг нотлох гэж байсан дээж алдагджээ. Гэхдээ, ийм дээж байгаа гэж хэн ч мэдээгүй шүү дээ. Гэхдээ л, үнэн болж байгаа юмыг яалтай ч билээ. Нэг хүн л мэдэж байж дээ. Хэн гэдгийг нь, харин, Витториа төсөөлж ч чадахгүй байв. СЭРН-д болж байгаа бүх юмыг мэддэг гэдэг Колэр хүртэл юу ч мэдээгүй нь илт байлаа.
Аавыг нь гоц авьяасаас нь болж хөнөөжээ.
Бүсгүйн зүрх эмгэнэн эмтрэх тэр эгшинд, өөр нэг гансрал сэтгэлийг нь эзэмдэв. Бүр янхийж, яс сийгтэл эзэмдэв. Өөрийгөө зүхэх өршөөлгүй гансралд автан, бүсгүй арчаагүй сулбайн уналаа. Зүхсэн, ялласан, гэмшсэн зэм! Витториа өөрөө л аавыгаа ийм дээж гаргаж авъя гэж ятгасан билээ. Аав нь үгүй гээд байхад, зөрүүдэлсээр байгаад шүү. Тэрнээс болоод аавыг минь алчхаж.
Граммын дөрөвний нэг.
Гал, дарь, дотоод шаталтын хөдөлгүүр гэх мэт буруу гарт очсон бүх технологи шиг антиматери үхлийн аюултай. Антиматери бол сүйрлийн зэвсэг юм. Хүчирхэг, сөрөх аргагүй зэвсэг. СЭРН-д байсан сууриасаа салсан болохоор канистер цагтай бөмбөг болжээ. Цаг нь ч урсаад эхэлчихсэн.
Цаг дуусмагц...
Гялбасан цэгээн гэрэл. Аянгын нүргэлээ. Эгшин зуур галав юүлнэ. Ганц гялс гээд л хар нүх үлдэнэ. Бүр том гэгч хар нүх шүү.
Аавынх нь сод билгийг сүйрлийн хэрэгсэл болгох вий гэх айдас бүсгүйн цусанд хор мэт гүйнэ. Антиматери бол террористуудын мөрөөдлийн зэвсэг болно. Металл биш болохоор металл илрүүлэгчид өртөхгүй, химийн элемент үгүй болохоор сургуультай нохойд баригдахгүй, цэрэг цагдаагийнхан олсон ч гэсэн унтраах боломжгүй. Тэгээд одоо цаг тоолоод эхэлчихсэн...
Ландон юу хийхээ мэдэхгүй балмагдана. Энгэрийнхээ алчуураа гарган Леонардо Ветрагийн нүдийг хучлаа. Витториа Haz-Mat-ын хоосон өрөөний үүдэнд зогсоод эмгэнэл, айдас хоёртоо автчихсан зэрзийж байв. Ландон аясан түүн рүү очих гэтэл Колэр болиуллаа.
«Ландон гуай!» Колэрын царай ямар ч хувиралгүй хэвээр. Тэр чихэнд нь шивнэе гэж байгаа бололтой, өөр рүүгээ дохив. Ландон дурамжхан тонгойж, Витториа ард нь зэрзийсэн хэвээр үлдлээ. Колэр: «Та бол мэргэжилтэн нь шүү дээ. Тэр Иллюминатигийн новшнууд антиматериар юу хийх гээд байгааг мэдмээр байна» гэж шивнэв.
Ландон оюунаа хөвчлөх гэж хичээнэ. Эргэн тойрон солиотой юм болж байсан ч гэсэн, хамгийн эхний реакц нь тун логиктой байлаа. Академик няцаалт. Колэр өөрийнхөө бодолтой зууралдсаар л. Гэхдээ огт боломжгүй бодол. «Иллюминати гэж байхгүй, Колэр гуай! Би батална. Хэн ч энэ хэргийг хийсэн байж магадгүй, бүр СЭРН-ий нэг ажилтан Ветра гуайн нээлтийг олж мэдээд, энэ төсөл үргэлжилбэл аюултай гэж бодсондоо ч хийсэн байж магад шүү дээ».
Колэр нүүрээ нүүрэнд нь тулгаж хараад: «Та үүнийг ухамсартай хүний хийсэн хэрэг гэж бодоо юу? Эндүүрэл биз дээ! Леонардог алсан этгээд ганц антиматерийг л авах гэж зорьсон байна. Түүгээр нэг юм хийх гэж байгаа нь илт».
«Террорист ажиллагаа юу?»
«Хэт хөнгөмсөг тайлбар байна».
«Гэхдээ, Иллюминати террорист байгаагүй юм шүү».
«Наадахаа Леонардо Ветрад хэл!»
Энэ хорон үг үнэний ортой билээ. Леонардо Ветраг Иллюминатигийн тэмдгээр тамгалсан. Тэр хаанаас гарч ирсэн тэмдэг вэ? Хэн нэгэн энэ ариун тэмдгийг ашиглан хийсэн хэргийнхээ мөрийг бусад руу чиглүүлэх гэсэн гэж бодоход хэтэрхий төвөгтэй байлаа. Өөр нэг учир байх л ёстой.
Ландон боломжгүй гэлгүй байдлыг харгалзан тааварлахыг оролдов. Иллюминати идэвхтэй хэвээр юм бол, тэд антиматерийг хулгайлсан юм бол, түүгээр юу хийх гэж байж болох вэ? Онилох бай нь юу байж болох вэ? Тархинд нь ганц хариулт шууд орж ирсэн ч, Ландон түүнийг даруй няцаав. Иллюминати цор ганц өстөн дайсантай байсан. Гэхдээ, түүнийхээ эсрэг өргөн далайцтай террорист ажиллагаа явуулах боломж огт үгүй. Огт төсөөлшгүй байлаа. Иллюминати хүний амь хөнөөж байсан, гэхдээ тун няхуур сонгосон хувь хүнийг! Үй олноор хөнөөнө гэдэг тэдний зан арай л биш байв. Ландон зогтусав. Тэгээд дахин бодвол энэ тухай хоосон шидийн санаа л эргэлдэнэ - антиматери, эрдмийн энэ аугаа ололтыг хөнөөн устгахын тулд хэрэглэнэ гэдэг.
Ландон дэмий боломжгүй бодлоо хөөхийг оролдоно. «Энд терроризмоос илүү логик хариулт байгаа» гэж гэнэт хэлэв.
Колэр цааш ярихыг нь хүлээн түүн рүү харлаа.
Ландон бодлоо цэгцлэхийг оролдов. Иллюминати санхүүгээр дамжуулан асар их эрх сүр олж авсан юм. Тэд банкнуудыг хянадаг байсан. Цул алтан гулдмай ч өмчилдөг байсан. Тэр бүү хэл, дэлхий дээр цор ганц байдаг Иллюминатигийн очир гэгдэх ямар ч сэвгүй асар том очир эрдэнэ хүртэл байдаг гэсэн цуу яриа бий. Ландон «Мөнгө. Антиматерийг иймэрхүү зорилгоор хулгайлсан байх» гэв.
Колэр үл итгэн ширтэнэ. «Санхүүгийн ашиг олох гэж үү? Ганц дусал антиматерийг хэнд зарах вэ дээ?»
«Дээжийг нь биш» гэж Ландон үргэлжлүүлэн: «Харин технологийг нь. Антиматерийн технологи их үнэд хүрнэ. Магадгүй хэн нэгэн дээжийг хулгайлж, шинжлэх гэж байгаа байх».
«Үйлдвэрлэлийн тагнуул гэж үү? Гэхдээ тэр канистерын зай нь дуустал хорин дөрөвхөн цаг л байна шүү дээ. Ямар нэг юм олж мэдэхээсээ өмнө, тэд чинь дэлбэрээд үхчихнэ гэж мэд».
«Дэлбэрэхээс нь өмнө цэнэглэчих ч юм билүү. Энд СЭРН-Д байгаа шиг цэнэглэгч суурь хийчхэж болно шүү дээ».
«Хорин дөрөвхөн цагийн дотор уу?» гэж Колэр тавлангуй хэлээд:
«Бүр схемийг нь хамт хулгайлсан байсан ч гэсэн, тийм суурь хийхэд цагаар биш бүр бүтэн cap сараар ажиллах хэрэгтэй болно доо.»
«Тийм шүү!» гэж Витториа их л сулхан шивнэв.
Хоёул эргэж харлаа. Витториа тэр хоёр руу арай чүү алхан аядаж байв.
«Тийм шүү. Тэр канистерт урвуу инженерчлэл хийгээд, цагтаа бэлэн болгож чадахгүй. Дэлгэцийг нь хийе гэхэд л долоо хононо. Хувьсах шүүлтүүр, сэрво-шураг, эрчим хүчний кондиционерийн хайлш, бүгд тодорхой энергийн төвшинд зохицсон байх учиртай.»
Ландон барайв. Боломжгүй байх нь! Антиматерийн хавх гэдэг, зүгээр л ханын залгуурт залгачихдаг эд биш ажээ. СЭРН-ээс л гарсан бол тэр канистер эргэж ирэхгүй устах замдаа орж, хорин дөрөвхөн цаг үлджээ.
Их л аягүй цорын ганц дүгнэлт үлдлээ.
«Интерпол руу утастах хэрэгтэй» гэж Витториа хэлэв. Өөрт нь хүртэл дуу нь хүнийрхүү сонсогдов. «Бид зохих албаны хүмүүсийг яаралтай дуудах хэрэгтэй».
Колэр толгойгоо сэгсрээд: «Үгүй шүү!» гэв.
Бүсгүй гайхан: «Яагаад? Юу гэсэн үг вэ?»
«Таны аав, та хоёр намайг их л хүнд байдалд орууллаа даа».
«Захирал аа! Тусламж хэрэгтэй шүү дээ. Тэр хавхыг олоод, хүн амьтан хөнөөхөөс нь өмнө, СЭРН-д авчрах хэрэгтэй байна. Энэ бол бидний хариуцлага».
«Бидний хариуцлага бол бодох» гэж Колэр зандрангуй өнгөөр нот хэлэв.»Энэ байдал СЭРН-д тун аюултай байж магадгүй байна».
«Та чинь СЭРН- ий нэр хүндийн тухай л бодоод байгаа юм уу? Тэр канистер том хотод дэлбэрвэл яахыг мэдэж байна уу? Хагас бээрийн радиуст юу ч үгүй болно. Том хотын есөн хороолол шүү дээ!»
«Таны аав, та хоёр тэр дээжийг бий болгохоосоо өмнө энэ тухай бодох хэрэгтэй байсан байх шүү!»
Энэ үг Витториаг цохиод авах шиг болов. «Гэхдээ бид болгоомжловол зохих бүх арга хэмжээг авсан шүү дээ».
«Харамсалтай нь хангалттай биш байж!»
«Гэхдээ хэн ч антиматерийн тухай мэдээгүй шүү дээ». Энэ үг, харин, утгагүй сонсогдож байв. Мэдээж, хэн нэгэн мэдэж байжээ. Тэр нь хэн бэ гэдгийг л олох хэрэгтэй байв.
Витториа хэнд ч хэлээгүй ажээ. Тиймээс хоёрхон боломж л байлаа. Юун түрүүнд, аав нь хэн нэгэнд энэ нууцыг охиндоо мэдэгдэлгүй задалсан: гэхдээ энэ боломжгүй, учир нь чухам аав нь л өөрөө нууц хадгална гэж тангараг өргөхийг санаачилсан ажээ. Эсвэл аав охин хоёрыг хянаж байсан байж таарна. Гар утсаар хянаж болох л доо. Витториаг аялан явах зуур, хэд хэдэн удаа гар утсаар ярьсан. Тийм их юм гар утсаар ярьж орхисон гэж үү? Үгүй байлтай. Цахим-шуудан байж болно. Гэхдээ тэр ч бас нууцлалтай шүү дээ. СЭРН-ий аюулгүйн систем? Тэдэнд мэдэгдэлгүй хянаж байсан байж болох уу? Хэн ч тэгж чадахгүй гэдгийг бүсгүй сайн мэдэж байлаа. Гэхдээ л, болсон юм болдгоороо болжээ. Аавыг минь хөнөөчихжээ.
Тэр бодол бүсгүйг шийдмэг алхам хийхэд түлхэв. Тэр шортныхоо хармаанаас гар утсаа шүүрэн авлаа.
Колэр бүсгүй рүү хурдалж, хүчтэй гэгч ханиалгасаар очиход, нүд нь ууртай яа эргэлдэж байв.»Хэн рүүгээ утастаад байгаа юм бэ?»
«СЭРН-ийн оператор руу. Тэндээс Интерпол руу ярьж болох байх».
«Бодоод үзээч!» гэж Колэр хахаж цацан, түүнийг болиулахаар сарвалзана. «Чи ийм гэнэн юм уу? Тэр канистер энэ дэлхийн хаана ч байж магадгүй. Ямар ч мундаг тагнуулын газар хүчээ бүрэн дайчлаад тэртэй, тэргүй цагт нь олж чадахгүй».
«Тэгээд юу ч хийхгүй суугаад байх уу?» гэж Витториа утсаа өгөхгүйг хичээн Колэрын гартай зууралдав. Ийм бие муутай хүнтэй тэмцэлдэж байгаадаа зовниж байвч, захирлын ярьж, хийж байгаа нь хэрээс хэтэрчээ.
«Бид ухаантай алхам хийх ёстой. Тэртэй тэргүй тусалж чадахгүй албаны хүмүүсийг дуудаж СЭРН-ий нэр хүндийг сэвтээгээд яах вэ дээ. Ядаж одоо биш. Бодож байж болъё» гэж Колэр сарвалзан зүтгэнэ.
Колэр уул нь зөв юм яриад байлаа. Гэхдээ иймэрхүү зөв яриа уулаасаа ёс суртахуунгүй байдгийг Витториа гадарлах билээ. Аав нь хянуур, хариуцлагатай эрдэм, хүний дотоод сайн сайханд итгэсэн ёс суртахууны хариуцлагын төлөө амьдарсан билээ. Витториа үүнд нь бас л гүн бат итгэдэг байсан ч арай өөр өнцгөөр карма-гийн үүднээс хардаг байв. Бүсгүй Колэроос нүүр буруулан гар утсаа онгойлгов.
Колэр: «Ингэж болохгүй ээ» гэлээ.
«Болиулах гээд оролд л доо».
Колэр хөдөлсөнгүй.
Витториа, Колэр яагаад хөдлөөгүйн нь учрыг төдөлгүй ойлгов. Газрын ийм гүнд гар утасны сүлжээ барихгүй байх нь аргагүй билээ.
Хм! гээд Витториа цахилгаан шат руу зүглэв.
Хэсэг 26

Хассассин чулуун хонгилын үзүүрт зогсоно. Гартаа барьсан бамбар нь дүрэлзсэн хэвээр, агаарт хярвас, үхширсэн хөвд, тоос холилдон үнэртэнэ. Эргэн тойрон аниргүй. Хонгилтойгоо чацуу настай зэвэрсэн төмөр хаалга өмнө нь бат хөндөлдөнө. Хаалганы цаадах хүнд нот итгэсэн хассассин түнэр харанхуйн дунд хүлээсээр.
Цаг бараг л дөхөж байлаа.
Нэг хүн дотроос нь тэр хаалгыг онгойлгож өгнө гэж Янус хэлсэн сэн. Хассассин түүнийг дайснаа дотроос нь тэгж урвуулж чадсаныг бишрэвч барахгүй ажээ. Даалгавраа гүйцэтгэхийн тулд тэр хаалга онгойхыг шөнөжингөө хүлээхэд бэлэн байсан тэр яагаад ч юм бэ хаалга удахгүй нээгдэхийг мэдэж байлаа. Тэр итгэл төгс хүнд зүтгэж байгаа билээ.
Минутын дараа, яг цагтаа, хаалганы цаанаас хүнд түлхүүр түрхийн шургах чимээ чанга гэгч сонсогдов. Төмөр төмөртэйгөө хяхтнан хавирч, зэвэрсэн шураг гийнан тачигнана. Төдөлгүй хаалгыг дарж бэхэлсэн гурван төмөр эрэг нэг нэгээрээ тайлагдаж эхлэв. Түлхүүр эргэх тоолон зуу зуун жил барьцалдсан шураг эргэн дотроо гол зурам гийнан эргэнэ. Төд удалгүй бүх эрэг тайлагдан унав.
Тэгээд хэсэг үхээрийн аниргүй боллоо.
Хассассин түүний хэлсэн ёсоор яг таван минут амьсгаа даран хүлээв. Цаг боллоо. Хамаг биеэр цахилгаан гүйх шиг болоод хүчээ хуралдуулан түлхлээ. Хүнд төмөр хаалга цэлийтэл нээгдэв.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.06.15 4:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.06.15 5:33 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
баярлалаа, энэ хассасинууд хулгайлцан юм байх даа ёстой нэг ёрын амьтад юмаа, яаж мэдсэн юм бол доо

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.06.15 5:38 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Өнөөдөр дахиад 2 бүлэг нэмж орно тиймээ someone. яг номон дотроо ороол уншиж байхад дуусчих юм.


Top
   
PostPosted: Apr.06.15 6:01 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Jun.07.13 10:28 pm
Posts: 54
Uu bayarlalaa. daraa daraagin bulguudiig ni tesen yadan huleej baishuu


Top
   
PostPosted: Apr.06.15 11:51 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
шөнө бараг 12 болж байхад уншаад унтсан, өглөө 7-д орчихсон байна, ёстой гялалзуулдаг хүүхэд юм энэ someone, үнэхээр их баярлалаа. Жинхэнэ 21-р зууны детектив байна даа, нэг эхэлчихвэл салахын аргагүй, хөтлөөд явчих юмаа


Top
   
PostPosted: Apr.07.15 12:41 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 27

"Витториа, би чамайг ингүүлэхгүй шүү» гэж Колэр амьсгаадан хэлэв. Цахилгаан шат Haz-Mat-aac өгсөх бүр тэр улам түргэн амьсгаадна.
Витториа түүний замыг хаан зогсжээ. Гэр шиг нь санагддаг байсан энэ лаборатори одоо харь хөндий мэт санагдах тул амгалан байж болох нөмөр хайх шиг л харагдана. Гэхдээ одоо эмгэнэл цөхрөлөө мартан, хөдлөх хэрэгтэй байлаа. Утас барих газарт л хүрэх хэрэгтэй.
Роберт Ландон түүний хажууд чимээгүй байдгаараа л байж байв. Витториа энэ эр хэн юм бол гэж гайхаж явлаа. Мэргэжилтэн? Колэр үүнээс илүү тодорхой хэлж болохгүй байсан юм байх даа? Ландон гуай, аавыг чинь хөнөөсөн этгээдийг олоход тусална. Ландон яаж ч тусалж чадахгүй байв. Найрсаг, уриалагхан нь сайхан ч гэсэн, ямар нэг юм нуугаад байх шиг. Энэ хоёр хоёулаа нуугаад байна.
Колэр дахиад л түүн рүү дөхөж очив. «СЭРН-ийн захирлын хувиар би эрдмийн ирээдүйн өмнө хариуцлага хүлээдэг юм. Хэрэв чи энэ хэргийг олон улсын дуулиан болгон хувиргавал СЭРН ...»
«Эрдмийн ирээдүй ий?» гэснээ Витториа түүн рүү эргэж харав. «Та тэгээд тэр антиматери СЭРН-ээс алдагдсан гэж хүлээн зөвшөөрөхгүй, хариуцлагаас мултрах гээ юу? Бид өөрсдөө үй олон хүний амь насанд аюул учруулчхаад, дараа нь ойшоохгүй бултах уу?»
«Бид биш» гэж Колэр арцан: « Та. Танай аав, та хоёр.»
Витториа ширэв татав.
«Амь насны тухайд бол, чухам түүнийг чинь л би яриад байна» хэмээн Колэр үргэлжлүүлэн: «Антиматерь технологи энэ ертөнцийн амьдралд чухал нөлөө үзүүлнэ. Гэтэл СЭРН нэг муу хэл амнаас болж дампуурвал, бүгдээрээ хохирно. Хүн төрөлхтний ирээдүй маргааш тулгарах асуудлыг өнөөдөр шийдэж буй СЭРН шиг газар, тан шиг, танай аав шиг эрдэмтдийн гарт байгаа шүү дээ».
Витториа, Колэрын «Эрдэм бол бурхан мөн!» гэдэг лекцийг өмнө нь сонсож байсан ч, санал нийлдэггүй байлаа. Өнөөгийн амьдралын бүх асуудлын талыг нь эрдэм өөрөө бий болгосон билээ. «Дэвшил» гэдэг Байгаль эхийн даажигнал гэлтэй.
Колэр: «Эрдмийн хөгжил эрсдэл дагуулдаг нь зүй. Дандаа л ийм байсан. Сансрын хөтөлбөр, генетик судалгаа, анагаах ухаан: - бүгд л алдаа хийдэг. Эрдэм алдааныхаа уршгийг ямар ч үнээр хамаагүй даван туулах ёстой. Бүх хүний тусын тулд шүү дээ» гээд л тасралтгүй үглэнэ.
Витториа - Колэрын ёс суртахууныг эрдэмтэй хэрхэн холбон ярьдаг авьяасыг гайхаж байв. Хүйтэн логик сэтгэлгээ - сэтгэл зүрхийг нь үхүүлчихсэн учраас л суу билэгтэй болчихсон юм болов уу гэж харагддаг. «Та СЭРН хүн төрөлхтний ирээдүйд амин чухал газар учраас ёс суртахууны асуудал огт падгүй гэх гээд байна уу?»
«Надтай ёс суртахуун битгий ярь. Та тэр дээжийг гаргаж авч байхдаа л ёс суртахууныхаа хэм хэмжээг аль хэдийн даваад арилчихсан - одоо энэ байгууллагыг аюулд учруулчхаад байна. Харин би энд ажиллаж байгаа гурван мянган физикчийн ажлын байрыг төдийгүй, аавын чинь нэр хүндийг аврах гэж оролдож байна. Аавынхаа тухай бодооч. Аавыг чинь - хүнийг үй олноор хөнөөх зэвсгийг зохион бүтээгч гэж дурсах ёсгүй шүү дээ.»
Энэ үг Витториагийн зүрхийг шимшрүүлэв. Би л аавыгаа ийм юм хий гэж ятгасан шүү дээ. Би л буруутай.
Хаалга онгойход Колэр ярьсаар л байв. Витториа цахилгаан шатнаас гараад, утсаа гаргаж, дахин залгав.
Сүлжээ байхгүй л байлаа. Чөтгөр гэж! Тэр гарах хаалга руу зүглэв.
«Витториа зогс!» Хойноос нь хурдалж яваа захирлын дуу тагларах гэж байгаа юм шиг сонсогдоно. «Зогсооч! Хоёулаа ярих хэрэгтэй байна.»
«Basta di parlere! (ита. Ярих хэрэгтэй байна)»
«Аавыгаа сана! Тэр юу хийх байсан бол гэж бодооч!» гэж Колэр мэтгэнэ.
Бүсгүй алхалсаар л.
«Витториа, би чамд бүх үнэнээ хэлээгүй нь үнэн л дээ».
Витториагийн хөл нь удаашраад явчихлаа.
«Би юу бодохоо мэдэхгүй байсан юм. Би чамайг л хамгаалах гэсэн юм. Чи яамаар байгаагаа л хэлчих! Хоёулаа энэ асуудлыг хамтдаа шийдэхээс өөр замгүй шүү дээ» гэж Колэр хэлэв.
Лабораторийн яг голд нь хүрээд Витториа зогслоо, гэхдээ эргэж харсангүй. «Би антиматерийг олмоор байна. Аавыг минь хэн алсныг мэдмээр байна» гээд гээд цааш нь дуу нь гарсангүй.
Колэр санаа алдаад: «Витториа, хэн аавыг чинь алсныг бид мэднэ ээ. Уучлаарай!» гэв.
Витториа эргэж харав. Нүд нь гайхсан шинжтэй атлаа, уур хилэнгээр дүрэлзэж байв. «Юу гэнэ ээ?»
«Би чамд яаж хэлэхээ мэдэхгүй байсан юм. Энэ их төвөгтэй л дээ...»
«Аавыг минь хэн алсныг та мэдэж байсан гэв үү?»
«Бидэнд тун магадтай таамаг байгаа. Алуурчин бараг л нэрийнхээ хуудсыг үлдээсэн байсан. Тэгээд л, би Ландон гуайг дуудсан юм. Нэг бүлэглэл энэ хэргийг хийсэн гээд байгаа юм».
«Бүлэглэл ээ? Террористууд юм уу?»
«Витториа! Тэд л граммын дөрөвний нэг антиматерийг аваад явсан шүү дээ.»
Витториа өрөөний нөгөө талд зогсоо Ландон руу харав. Бүх юмыг ухаарч эхлэх шиг. Энэ ч бас зарим зүйлийг тайлбарлаж байна шүү. Яагаад энэ тухайгаа өмнө нь хэлээгүй юм бэ гэж Витториа гайхав. Колэр уул нь албаны хүмүүс рүү утастсан юм байж. Тэр ч тодорхой. Роберт Ландон гэх энэ америк хүн тэвхгэр, консерватив, хараажийн хурд эр байна. Өөр хэн ч байх билээ дээ? Витториа анхнаасаа л тааварлах ёстой байж. Бүсгүй түүн рүү найдлага төрсөн байртай харав.
«Ландон гуай! Аавыг минь хэн алсныг мэдмээр байна. Танай агентлаг антиматерийг олж чадах эсэхийг бас мэдмээр байна». Ландон тулгамдан: «Манай агентлаг уу?» гэв.
«Та АНУ-ын тагнуулын газраас яваа юу?»
«Үнэндээ бол ... үгүй л дээ».
Колэр дундуур нь орж: «Ландон гуай - Харвардын их сургуулийн урлагийн түүхийн багш хүн байгаа юм» гэв.
Витториагийн нүүр рүү нь хүйтэн ус цацчих шиг болчхов. «Урлагийн түүхийн багш аа?»
«Энэ хүн бол шашны бэлгэдлийн мэргэжилтэн» гээд Колэр санаа алдав. «Витториа! Аавыг чинь нэг сатаанлаг бүлэг алсан бололтой байгаа юм» гэлээ.
Витториа юу хэлснийг сонссон боловч ойлгож чадсангүй болов. Сатаанлаг бүлэг ээ?
«Тэр бүлгийг Иллюминати гэдэг юм».
Витториа Колэр рүү нэг, Ландон руу нэг харж, тоглоом шоглоом хийгээд байгаа юм болов уу ч гэж бодов. «Иллюминати юу? Баварийн Иллюминати юу?»
Колэр дуу алдан: «Та тэр тухай сонссон юм уу?»
Витториа уурласандаа, нулимс нь цэлэлзэхийг мэдрэв. «Баварийн Иллюминати: Дэлхийн шинэ журам. Стив Жаксоны компьютер тоглоом. Энд байгаа техникчдийн тал нь л лав интернетээр энэ тоглоомоор тоглодог.» Дуу нь харгиад явчхав. «Гэхдээ би ойлгосонгүй...»
Колэр тээнэгэлзэн, Ландон руу харав.
Ландон толгой дохиод: «Их түгсэн тоглоом шүү. Эртний нөхөрлөл дэлхийг эзэлж байна гэж тоглодог юм. Түүхчилсэн гэх үү дээ. Гэхдээ, би тэрийг Европт тоглодог гэж мэдээгүй юм байна».
«Та нар юу яриад байгаа юм бэ? Иллюминати ч гэх шиг. Компьютер тоглоом ч гэх шиг?» гээд л Витториа цамнаж эхлэв.
«Витториа! Иллюминати гэж бүлэг л аавыг чинь алсны хариуцлагыг хүлээх бололтой дог оо» гэж Колэр хэллээ.
Витториа, нүдэндээ цийлгэнэх нулимсаа унахгүй барих гэж тэвчээртэй еэ хичээнэ. Сэтгэлээ барьж, байдлыг логик дүгнэх гэж оролдоно. Гэвч хичээх тусам, ойлгож чадахгүй байв. Аавыг нь хөнөөчихсөн байдаг. СЭРН-ийн аюулгүйн системийг нэвтэрчихсэн байдаг. Түүний бүтээсэн бөмбөг хаа нэгтээ дэлбэрэх гээд, цаг урсаад байдаг. Захирал гуай сатаан шүтлэгтэй эртний нөхөрлөлийг олох гээд, нэг урлагийн түүхийн багшийг авчирчихсан байдаг.
Витториа гаслантай яа ганцаардан гансрав. Тэр явах гээд эргэтэл, Колэр урдуур нь орж таслав. Тэгээд, хармаандаа ямар нэг юм тэмтчин байснаа, факсын үнгэчсэн цаас гаргаж ирээд, бүсгүйд өгөв.
Витториа цаасан дээрх зургийг хараад, айдаст автан сэрвээгээр нь сийгээд явчихлаа.
«Тэд тамгалж орхисон юм. Цээжийг нь тамгалчхаад явчихсан юм» гэж Колэр хэлэв.
Хэсэг 28

Cилвий Боделок гэх нарийн бичиг хүүхэн мэгдэн сандарчээ. Тэр захирлынхаа өрөөний үүдээр эргэлдэнэ. Чөтгөр чинь хааччихдаг байна аа? Яалтай билээ?
Энэ өдөр нэг л жигтэй. Колэртэй ажиллахад, хэзээ ч ийм жигтэй байж магадгүй ч, өнөөдөр Колэр бүр онцгой хачин байлаа.
«Леонардо Ветраг олоод ир!» гэж Силвийг өглөө ирмэгц дууджээ. Силвий ч түүн рүү нь хариуцлагатай нь аргагүй пэйжердээд, утастаад, бүр е-мэйлдээд байдаг, хариу байдаггүй.
Бүр таг чиг.
Колэр янцаглан өрөөнөөсөө гараад, Ветраг өөрөө хайхаар явав бололтой. Хэдэн цагийн дараа, Колэр эргэж ирэхдээ, зэвхий даачихсан байлаа. Тэр уулаасаа л бие муутай, зэвхий царайтай боловч тэр удаа бүр жигтэйхэн зэвхийчихсэн байжээ. Тэгээд, өрөөндөө ормогцоо дотроос нь тас түгжлээ. Дотор нь модем нь дуугарч, утастаж, факсдаж, хүнтэй яриад байгаа нь сонсогдож байв. Удалгүй, Колэр дахиад л өрөөнөөсөө гараад явлаа. Тэгээд ирсэнгүй.
Колэрыг дахиад л хачин авирлаа биз гээд Силвий тоохгүй орхих гэж үзсэн боловч, ээлжит эмчилгээндээ амжиж, тогтсон цагтаа ирээгүй болохоор зовниж эхлэв. Колэрын бие муу болохоор, өдөр болгон цагийн тариа хийлгэдэг, бага ч атугай оройтож орхивол амьсгалын цочролд орж, тасралтгүй ханиалган, дээрээс нь муухай авир нь дэндээд, солиотой юм шиг болчихдог байжээ. Заримдаа Максимлиан Колэр үхэх гээд л тэгээд байдаг байх гэж Силвий бодно.
Бүсгүй пэйжирдэж сануулъя юу гэж бодсон ч, Колэр дандаа юм мартдаггүй ой тогтоолтоороо гайхуулдаг болохоор нь, больжээ. Өнгөрсөн долоо хоногт, Колэр өөрийг нь өрөвдсөн нэг эрдэмтэнд галзууртлаа хилэгнэн, хатангир хөл дээрээ босч ирээд, компьютерынхоо гарыг толгой руу нь шидэж орхисон билээ. Колэр хан өрөвдүүлэх тун дургүй нэгэн билээ.
Силвий энэ удаа захирлынхаа эрүүл мэндэд зовнихоос өөр, бас нэг тулгамдсан асуудал гараад байлаа. СЭРН-ийн оператор таван минутын өмнө утастаад, захиралтай нэг жигтэй газраас ярих гээд байна гэжээ.
«Тэр одоогоор байхгүй байна даа» гэж Силвий хэлжээ.
СЭРН-ийн оператор хэн утастсан тухай түүнд хэлэв.
Тэгэхэд нь, Силвий хөхрөх аядаад: «Тоглоом хийгээд байгаарай, чи!» гэжээ. Тэгснээ итгэж чадалгүй нүүр нь барайгаад: «Таны утасны ID -г чинь харвал» гэснээ хувьс хийв. «Аа, мэдлээ, мэдлээ. Та болвол ...» Бүсгүй санаа алдан: «Үгүй ээ, зүгээр зүгээр. Түр барьж байгаарай гээд хэлчихгүй юү. Би захирлыг бушуухан олоодохъё. Тэгье. Ойлгож байна аа, тэгэлгүй яах вэ. Удахгүй ээ.»
Гэхдээ, Силвий захирлаа олж чадахгүй байв. Гурвантаа утастсан боловч удаа бүр: «Таны залгасан дугаар сүлжээний тойргоос гарсан байна» гэж өөдөөс хэлээд болдоггүй. Сүлжээний тойргоос гарсан ий? Уул нь хэр хол яваа аж дээ? Силвий Колэрын пэйжир рүү залгаж үзэв. Дахин залгав. Хариу байдаггүй. Нэг л жигтэй. Сүүлдээ бүр зөөврийн компьютер рүү нь э-мэйлдэж үзлээ. Таг чиг. Тэр хүн яг л газар дэлхийгээс оргүй алга болчихсон юм шиг байлаа.
Яалтай билээ хэмээн тэр хавчигнана.
СЭРН-ий бүх байгууламжийг нэгжиж гүйлтээ биш гэхэд, хаана ч байсан захирлын анхаарлыг татаж чадах нэг арга байгааг Силвий ухаарав. Мэдээж Колэр таашаахгүй нь лав: гэхдээ утсан дээр байгаа хүнийг хүлээлгээд байж болохгүй байлаа. Бас тэр хүнд, захирал алга байна гэж хэлэлтэй биш.
Силвий шийдвэр гаргав: гэхдээ ийм зоримог шийдвэр гаргасандаа өөрөө ч гайхаж байлаа. Колэрын өрөө рүү явж ороод, ширээнийх нь ард байдаг төмөр хайрцаг руу дөхөв. Тагийг нь онгойлгоод, хяналтын самбарыг нь харж байснаа, зөв товчоо олов бололтой.
Гүнзгий гэгч амьсгалаад, микрофон авлаа.
Хэсэг 29

Витториа яаж цахилгаан шатанд орсноо мэдсэнгүй: гэхдээ л, тэнд зогсоод дээшилж явав. Колэр ард нь байх агаад хүнд гэгч амьсгаадна. Ландон зовнисон байдалтай, түүн рүү нэвт ширтэх ажээ. Тэр гараас нь нөгөө факсыг авч эвхээд, пиджакнийхаа энгэрийн халаас руу, нүднээс нь далд хийчхэв. Гэхдээ л, нөгөө дүрс нүдэнд нь үзэгдээд байлаа.
Цахилгаан шат өгссөөр, Витториа харин түнэр харанхуй руу шумбасаар. Papa! (ита. Аав аа!) Бүсгүй сэтгэлдээ аавтайгаа уулзах шиг. Дурсамжийнхаа баян бүрдэд, эгшин зуур тэр аавтайгаа хамт байлаа. Витториа есөн настай байх агаад Щвейцарийн цэлмэг тэнгэр дор, уулын уруу цагаан уул цэцгэн дундуур өнхөрнө.
Papa! Papa!
Леонардо Ветра хажууд нь инээн зогсоод: «Яасан бэ, ангель минь?» гэв.
«Аав аа!» гээд л тэр аавынхаа дэргэд дэвхэцнэ. «Юу юм бэ гээ дээ!»
«Юу ч болоогүй л байна шүү дээ, эрх минь! Тэгж асууж яах юм бэ?»
«Асуу л даа.»
Аав нь мөрөө хавчаад: « За, за. Юу юм бэ?»
Охин, тэгмэгц цалгитал инээд алдаад: «Юу юм бэ гэвэл байна шүү дээ, юм бүхэн матери л юм даа. Хад, мод, атом, бүр шоргоолж идэштэн хүртэл! Юм бүхэн матери!»
Аав нь хөхрөв. «Чи үүнийг мэдчихээ юү?»
«Ухаантай байна уу?»
«Бяцхан Эйнштейн минь дээ».
Охин урвайснаа: «Тэр чинь шал муухай үстэй. Би зургийг нь харсан».
«Гэхдээ, их ухаантай хүн шүү. Би тэр хүн юу хийсэн тухай чамд ярьсан биз дээ?»
Охины нүд нь бүлтийснээ: «Үгүй шүү, аав аа! Та гэхдээ ярьж өгнө гэж амласан шүү дээ!»
«Е=МС2!» Аав нь өхөөрдөнгүй жуумалзаад: «Е=МС2!» гэв.
«Тоогоор биш ээ! Би танд хэлсэн шүү дээ. Би тоонд дургүй!»
«Тоонд дургүй чинь ямар сайн хэрэг вэ? Яагаад гэвэл охидыг тоо бодуулж болдоггүй юм».
Витториа гайхаад: «Болдоггүй ээ?»
«Мэдээж болохгүй. Бүгд л мэднэ шүү дээ. Охид хүүхэлдэйгээр тоглодог байхгүй юу. Харин хөвгүүд тоо боддог юм. Too охидын ажил биш. Жаахан охидод тоо заана гэвэл би л лав зөвшөөрөхгүй.»
«Юу? Тэгвэл шударга биш байна шүү».
«Дүрэм бол дүрэм. Жаахан охидод тоо заахгүй».
Витториа айсан бололтой. «Гэхдээ, хүүхэлдэй чинь уйтгартай шүү дээ».
Аав нь: «За яах вэ, би чамд тоо зааж өгч болох л юм, гэхдээ би баригдчихвал ...» гээд, эргэн тойрноо их л айсан байртай харлаа.
Витториа аавыгаа дагаж харснаа: «За, за. Тэгвэл, та надад чимээгүй заагаад өгчих, тэгэх үү» гэж шивнэн гуйлаа.
Цахилгаан шатны түчигнэн, Витториа сэргэв. Аав нь алга болжээ. Нүдээ нээв.
Бодит байдал түүнийг хүрээлэн авч, бүх бие нь хүйт даах шиг боллоо. Бүсгүй Ландон руу харав. Зовнил тодорсон нүд нь дулаахан, ялангуяа, хажууд хүйтэн егзөр Колэр байхад, бүр ангель шиг харагдана.
Удалгүй, нэгэн аймшигт бодол толгойд нь цахилан орж ирэв.
Антиматери хааччихав?
Хариулт нь хэдхэн эгшний дараа тодорхой болов.
Хэсэг 30

Максимлиан Колэр. Та өрөөндөө яаралтай ирнэ үү!
Цахилгаан шатны хаалга гол танхимд онгоймогц, нарны хурц гэрэлд Ландоны нүд гялбав. Цагаан хоолойгоор зарласан дуу цуурайтаж дуусаагүй байтал, Колэрын тэргэнцрийн бараг л бүх цахим тоноглол дор бүрээ жингэнэж эхлэв. Пэйжир, утас, е-мэйл гээд л бүгд л анивчин, жонгиноно. Колэр тонгойж, тэр бүхэнтэйгээ сандчин ноцолдох ажээ. Захирал сүлжээний тойрогт тодрон гарч ирлээ.
Колэр захирал аа! Өрөө рүүгээ утастаарай!
Цагаан хоолойгоор Колэрын нэрийг дуудахад, тэр бараг л татвага хийх шахав.
Дээшээ их л ууртай харж, илэрхий зовнисон шинжтэй болчихлоо. Дараа нь Ландон, Витториа хоёр руу харав. Тэр гурав хэсэг зогтусахад, хооронд нь байсан хурц маргаан алга болчихсон, ямар нэг юмыг зэрэг мэдэрсэн харагдана.
Колэр гэнэт тэргэнцрийнхээ гараас утсаа татвасхийн авлаа. Тэгээд, дотоод шугам руугаа залгаснаа, бүгшин ханиаж эхлэв. Витториа, Ландон хоёр түүнийг хүлээнэ.
Утас нь залгагдав бололтой: «Колэр захирал байна» гэлээ. Тэгснээ: «Өө, тийм үү..? Би газар доогуур, сүлжээний тойргоос гадна байсан юм аа» гэв. Тэгээд цаад хүнээ хэсэг чагнаж байснаа, гөлийсөн нүд нь бүлтийгээд ирлээ. «Хэн гэнэ ээ? За, за. Намайг холбоодох доо». Тэгээд хэсэг чимээгүй болов. «Сайн байна уу? Намайг Максимлиан Колэр гэдэг. Би СЭРН-ийн захирал байна. Та хэн билээ?»
Колэрыг утсаар ярих зуур Витториа, Ландон хоёр чимээгүй харж зогсов.
«Энэ тухай утсаар ярих нь ухаангүй хэрэг шүү. Би одоохон очлоо» гэж гэнэт хэлснээ бүгшиж эхлэв. «Намайг Леонардо да Винчи нисэх буудал дээр хүлээж байгаарай. Дөчин минутын дараа шүү». Колэрын амьсгаа тасалдаж эхлэв. Тэгснээ, эхэр татан бүгшиж, сүүлийн үгээ арай л гэж хэллээ. «Канистерыг түргэн олоорой... Би одоо очлоо» гээд утсаа таслав.
Витториа, Колэр рүү сандран очиход, юм ярих тэнхээгүй болчихсон байлаа. Бүсгүй утсыг нь шүүрч аваад, СЭРН-ийн эмнэлгийн түргэн дуудав. Ландон, шуурганд өртөх гэж байгаа завь шиг түгших мөртөө, юу ч хийж чадахгүй зогслоо.
Намайг Леонардо да Винчи нисэх буудал дээр хүлээж байгаарай гэх Колэрын дуу цуурайтна.
Ландон өглөөнөөс хойш ухааныг нь олохгүй мухардаад байсан юм энэ эгшинд гэнэт тодорхой боллоо. Оюун нь нэг л саруул болчих шиг, ямар нэг шидийн хүч тайлагдахгүй байсан оньсогын хариуг хэлээд өгөх шиг. Амбиграмм. Алагдсан гэлэн эрдэмтэн. Антиматери. Одоо тэгээд ... бай! Леонардо да Винчи нисэх буудал гэдэг ганц л зүйлийг хэлж байна. Ийнхүү Ландон ганц л эгшинд болоод байгаа зүйлийн бүх учгийг тайлж, итгэлээ.
Таван килотонн. Гэрэл үүсгэ!
Цагаан халаадтай хоёр сувилагч гол үүдний танхимаас, тэдэн рүү чиглэн айсуй. Колэрын дэргэд ирмэгцээ тонгойн, хүчилтөрөгчийн хошуувч өмсгөв. Түүгээр явж байсан эрдэмтэд тэдэнд зай тавьж өгнө.
Колэр хоёронтоо гүнзгий амьсгаа авмагцаа, хошуувчаа суга татан аваад амьсгалын дутагдалд орсон хэвээрээ, уухилан байж, Витториа, Ландон хоёр руу хандан «Ром ... Ром» гэлээ.
Витториа гайхан: «Ром оо? Антиматери Ромд байгаа юм уу? Хэн танд тэгж хэлээ вэ?» гэв.
Колэрын царай цонхийн, нүд нь цийлгэнэнэ. «Щвейцарийн ...» гэж хэлж амжаагүй байтал, сувилагч хүчилтөрөгчийн хошуувчийг нь углаадахав. Түүнийг авч явахаар зэхэх зуур, Колэр салганан байж Ландоны гарыг атталаа.
Ландон толгой дохив. Тэр юу хийхээ мэдэж байлаа.
«Яваарай, очоод над руу яриарай» гэж Колэр хошуувчны цаанаас сулхан хэлэх эгшинд, сувилагч нар түүнийг яаралтай нь аргагүй түрж одов.
Витториа холдон одох Колэрыг харан, балмагдан зогсоно. Тэгээд, Ландон руу эргэж «Ром оо? Тэгээд бас юун ... Швейцар билээ?» гэв.
Ландон гараа мөрөн дээр нь тавиад, бараг л шивнэх шахам «Щвейцарь жард. Ватиканы үнэнч албатууд» гэлээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.07.15 2:53 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
яааг сайхан уншиж байтал дуусчихав... 24 цагаас ч бага хугацаа үлдээд байхад яаж тэр бодисыг олох юм болоо, энэ хооронд ч их юм болно доо галав ч юүлж магад... цаг заваа үрэн сайхан ном оруулж буйд талархаад барахгүй нь


Top
   
PostPosted: Apr.07.15 3:37 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 31

Х-33 хэмээх агаар сансрын хөлөг тэнгэрт халин, Ромын зүг шунгинан одов. Бүхээгт Ландон чимээгүй сууна. Сүүлийн арван таван минутыг арай чүү санах ажээ. Тэр Витториад Иллюминатигийн тухай ярьж, заналт дайсан Ватиканых нь тухай дурдан, өрнөн буй явдал үүнтэй холбоотойг хэлжээ.
Энд би юу хийж явна вэ гэж Ландон бодлоо. Боломж гарсан дээр нь би гэртээ харьдаг байж дээ. Гэхдээ л, тийм боломж гараагүй билээ.
Эрүүл ухаан нь түүнийг Бостон руугаа харих нь дээр гэх авч, эрдмийн сонирхол нь өөр зүг рүү хөтлөөд байв. Иллюминати тарж замхарсан хэмээн итгэж байсан бүхэн нь ердөө л нэг сайн тооцсон цуурхал төдий байсныг гэнэт сэхээрэв. Бүр зарим нэг нь бат нотлогдлоо. Энд бас хүн чанарын асуудал байна. Колэр өвчтэй, Витториа өнчирсөн болохоор, хэрэв Ландоны мэдсэн судалсан нь хэрэг болж чадах л юм бол энд хамт байх нь ёс суртахууны үүрэг байлаа.
Өөр бас олон шалтгаан бий. Хүлээн зөвшөөрөхөд жаахан ичгэвтэр ч гэлээ, антиматери Ромд байгааг мэдээд зөвхөн Ватикан хотын хүн амын амь насанд төдийгүй, өөр бас нэг юманд их л зовнисон билээ.
Тэр бол урлаг байлаа.
Дэлхийн урлагийн сор болсон бүтээл, хамгийн том цуглуулга одоо цагтай бөмбөг дор байв. Микланжело, Винчи, Бернини, Боттичэлли гээд л суут хүмүүсийн урлагийн үнэлж баршгүй 60 000 орчим бүтээлийг Ватиканы музей 1407 гаруй танхимд хадгалдаг билээ. Шаардлагатай гарвал, энэ бүх бүтээлийг нүүлгэж чадах болов уу гэж Ландон гайхна. Ийм боломж бараг л байхгүй. Эдгээр бүтээлийн олонхи нь тонн тонн жинтэй. Түүнчлэн, Систин цогчин, Гэгээн Петерийн ордон, Брамантегийн хийсэн Ватиканы музей рүү өгсдөг эрүүлгэн шат гэх мэт барилга байшин нь өөрөө хүний бүтээлч оюуны дээжис болсон эд билээ. Канистер дэлбэрэхэд хэдий хэр хугацаа үлдсэн бол гэж Ландон бодож явлаа.
Витториа намуухан дуугаар: «Ирсэнд баярлалаа» гэлээ.
Ландон гүн бодлоосоо сэрлээ. Витториа бүхээгийн хажуу эгнээний харалдаа суужээ. Флорес-цент гэрлийн бүдэг туяанд бие галбир нь бараг л гэрэлтэж байх шиг, дотоод сэтгэлийнх нь аура цацарч байх шиг. Амьсгал нь гүн, жигд хэмнэлтэй болжээ, гэхдээ нүд нь өөрийгөө хадгалах гэсэн оч шударга ёс, гомдол нэхэн, эцгээ үгүйлсэн охины хайраар гялалзаж байв
Витториад шорт, ханцуйгүй цамцаа солих завдал гараагүй тул түүний хөрслөг бор хөл нь онгоцны хүйтэн бүхээгт даарсан бололтой. Ландон юу ч бодолгүй пиджакаа тайлж бүсгүйд өглөө.
«Америк хөлөг баатар уу даа» гээд талархсан харц түүнд шагнав.
Агаарын хуйлралаас болж онгоц багахан донслоход, Ландоны зүрх нь амаар гарчих шиг болов. Цонхгүй битүү бүхээгт тэр эвгүйтэн, өөрийгөө уужим саруул газар байна гэж төсөөлөхийг хичээнэ. Осолд орохдоо, тэр уужим саруул газар байснаа санав. Түнэр харанхуй. Тэр дурсамжаа бодлоосоо хөөх гэж оролдлоо. Өнгөрсөн явдал шүү дээ.
Витториа түүнийг харан сууснаа: «Та бурханд итгэдэг үү, Ландон гуай?» гэв.
Ингэж асуухад нь Ландон цочиж орхив. Бүсгүй зүгээр л байцаах гэхээсээ илүү үнэн голоосоо асуусанд тэр бүр балмагдчихав. Би бурханд итгэдэг билүү? Энэ урт нислэгийг давахын тулд тэр арай илүү дээгүүр төвшний яриа гарах болов уу гэж бодож байлаа.
Мухар сүсгийн төөрүүлэгч. Найзууд маань намайг ингэж дууддаг юм даа. Ландон шашны тухай маш олон жил судалсан боловч тэр сүсэгтэй хүн биш байв. Сүсэг бишрэлийн чадал, сүм хийдийн буян, шашин олон хүнд хүч өгдгийг хүндэлдэг ... гэхдээ эрдмийн хүний хувьд «үл итгэх» ёстой бөгөөд үнэхээр бурханд итгэдэг хүний хувьд энэ үл итгэл хамгийн том саад болдог гэдэг билээ. Би итгэмээр л байдаг юм гэж өөртөө хэлэх шиг болов.
Витториа шүүмжилсэн ч үгүй, өөлсөн ч үгүй, зүгээр л: «Тэгээд, яагаад та итгэдэггүй юм бэ?» гэлээ.
Ландон нуг нуг хөхрөнгөө: «Энэ тийм ч амар биш л дээ. Сүсэгтэй байна гэдэг сүсгээ дагахыг шаардана: ариун ивээл зэрэг гайхамшиг байдаг гэдэгт сэтгэлээсээ үнэмших хэрэгтэй болно. Тэгээд, бас ариун сахил гэж байна. Библь, Коран, Бурхны шашин бүгд л нэг адил шаардлага, нэг адил залхаалтын тухай номлодог. Бүгдээрээ л намайг тодорхой сахилыг сахихгүй бол тамд унана гэдэг. Бурхан байдаг бол ертөнцөд тийм журам тогтооно гэдэгт би л лав итгэхгүй дэг» гэв.
«Та оюутнууддаа ийм юм ярьж хуурдаггүй байлгүй дээ».
Ландон тэгж хэлэхийг нь сонсоод, барьц алдан: «Юу гэнэ ээ?» гэв.
«Ландон гуай, би таныг, хүмүүс бурхны тухай ярьдаг юманд итгэдэг үү гэж асуугаагүй. Харин таныг бурханд итгэдэг үү гэж асуусан. Энэ хоёр чинь өөр шүү дээ. Ариун судар, түүх, шастир, үлгэр, домог бол хүн амьдралын утга учрыг олох гэсэн эрэл төдий. Би таныг тэр үлгэр домгийг юу гэж боддог вэ гээгүй. Таныг бурханд итгэдэг үү гэж л асуусан. Та одот тэнгэрийг ширтэн хэвтэхдээ ариун зүйл мэдэрдэг үү? Танд бурхны бүтээлийг харж байна гэж санагддаг уу?»
Ландон нэлээд бодлогошров.
«Би зүгээр л сонирхсон юм аа» гэж Витториа уучлал эрэв.
«Зүгээр ээ, би ...»
«Та хичээл дээрээ сүсэг бишрэлийн тухай маргадаг л биз дээ?»
«Маргаж ч дуусахгүй дээ».
«Та тэгээд дандаа л өөнтөгч чөтгөр болоод маргааныг нь дэвэргэнэ биз?»
Ландон инээвхийлэн: «Та ч гэсэн багш болмоор юм байна шүү»
«Үгүй ээ, гэхдээ жинхэнэ багш хүн намайг сургасан юм. Аав минь Мёбиус хуйлаасны хоёр талд мэтгэдэг хүн байсан юм».
Ландон Мёбиус хуйлаасыг санаандаа дүрслэн инээв. Мёбиус хуйлаас гэж зэрвэс харвал хуйлсан цаасны зураг: харин сайн харвал цаас дандаа нэг талаараа харагдаж, нөгөө тал гэж огт байхгүй санагдана. Анх тэр зургийн М. С. Эшэрийн бүтээлээс үзсэн билээ. «Би юм асууя, тэгэх үү, Ветра авхай?»
«Зүгээр л Витториа гэл дээ. Ветра авхай гэхээр эмгэн болчихсон юм шиг санагдаад байдаг юм».
Ландон гэнэт өөрийнхөө насыг бодсоноо дотроо санаа алдав. «Витториа. Намайг Роберт гэдэг».
«Юм асууя гэл үү?»
«Тийм. Эрдэмтэн хүний хувьд, бас католик гэлэнгийн охины хувьд чи шашныг юу гэж боддог вэ?»
Витториа нүднийхээ урдуур унжсан үсийг илж хойшлуулснаа: «Шашин бол хэл шиг, эсвэл хувцас шиг эд л дээ. Бид өсч бойжсон туршлагадаа татагддаг. Гэхдээ эцэст нь, бид нэг л юмыг ойлгодог. Амьдрал утга учиртай гэж. Тиймд нь ч, биднийг бүтээсэн тэр хүчинд бид талархдаг шүү дээ».
Ландонд сонин байлаа. «Тэгвэл христийн буюу лалын шашинтай байх эсэх нь зүгээр л хаана төрснөөс л шалтгаалдаг гэсэн үг үү?»
«Мэдээж биш байна гэж үү дээ? Дэлхий дээрх энэ бүх шашин дандаа ижил юм номлодгийг хар л даа».
«Тэгэхээр сүсэг бол тохиолдлын чанартай гэсэн үг үү?»
«Үгүй ээ. Сүсэг бол түгээмэл зүйл. Харин сүсгээ ухамсарлаж байгаа арга нь өөр өөр гэх үү дээ. Зарим нь Есүст залбирч, зарим нь Мекка руу бадарчилж, зарим нь атомоос жижиг бөөмс судалж байна. Эцсийн дүндээ бид өөрсдөөсөө ч илүү чухал тийм л үнэнийг эрэлхийлж байгаа шүү дээ.»
Оюутнууд маань ийм тодорхой ярьдаг байгаасай гэж Ландон бодов. Би ч гэсэн өөрийгөө ийм тодорхой илэрхийлж чаддаг ч болоосой. «Бурхны тухайд? Чи бурханд итгэдэг үү?»
Витториа хэсэг чимээгүй сууснаа: «Эрдэм - бурхан байдаг гэж хэлээд байгаа юм. Харин миний сэтгэл намайг бурхныг ухаарч чадахгүй гэдэг. Зүрх минь намайг ухаарах гээд хэрэггүй гэдэг».
Ямар товч тодорхой хэлчхэв ээ гэж Ландон бодов. «Тэгэхээр та бурхан байдагт итгэдэг, гэхдээ бид тэр бурхан гэгч эрийг огт ойлгож чадахгүй гэсэн үг үү?»
«Тэр эмийг гээч» гэж бүсгүй инээвхийлэн хэлээд: «Танай уугуул Америкчууд чинь харин зөв дууддаг байсан юм шүү».
Ландон хөхрөн: «Хөрст дэлхий эх гэж үү?»
«Гэйа гэж. Энэ ертөнц бүхэлдээ нэг организм. Бид бол зүгээр л өөр өөр зорилготой эс төдий. Гэхдээ, бүгдээрээ хоорондоо холбоотой. Бие бие руугаа зүтгэнэ. Бүгд зорилгодоо ч зүтгэнэ».
Витториа руу харж байснаа түүнд олон жил мартагдсан мэдрэмж төрөн, сэтгэл нь хөдлөв. Бүсгүй гялалзсан сайхан хар нүдтэй . . , шингэн цээл хоолойтой ажээ.
«Ландон гуай! Танаас дахиад нэг юм асууя».
«Роберт гээч!» Ландон гуай гэхээр өвгөн болчихсон юм шиг санагддаг юм. Гэхдээ би ч өвгөрч л байна даа.
«Дургүйцэхгүй бол, та яаж яваад Иллюминатитай орооцолдчихсон юм бэ?»
Ландон урьд болсон явдлыг эргэн дурсав. «Үнэндээ бол, мөнгөнөөс болсон юм».
Витториа цочин: «Мөнгө өө? Зөвлөгөө өгдөг байсан юм уу?»
Ландон буруу ярьснаа мэдэж, хөхөрч гарав. «Үгүй дээ. Мөнгө гэж дэвсгэрт л байхгүй юу даа.» Тэгээд өмднийхөө халаасыг уудалж хэдэн мөнгө гаргалаа. Нэг долларын дэвсгэрт олов. «Би АНУ-ын долларын дэвсгэрт бүхэлдээ Иллюминатигийн бэлгэдлээр дүүрснийг мэдээд л, шашин судлалыг сонирхож эхэлсэн юм».
Витториа хэлсэнд нь үнэмших эсэхээ мэдэхгүй нүдээ жирвийлгэн харав.
Ландон түүнд мөнгөн дэвсгэрт гардууллаа. «Ар талыг нь хар даа. Зүүн талд нь байгаа Төрийн их тамгыг үз дээ.»
Витториа дэвсгэртийг эргүүлж харснаа: «Пирамид уу?» гэв.
«Яг үнэн. Пирамид АНУ-ын түүхэнд ямар хамаатайг мэдэх үү?»
Витториа мөрөө хавчлаа.
«Яг зүйтэй» гэж Ландон хэлээд: «Ямар ч хамаагүй шүү дээ».
Витториа инээх гэсэн шиг мушилзсанаа: «Тэгээд яагаад танай төрийн их тамга дээр энэ дүрс бүр төв хэсэгт нь байдаг юм бэ?»
«Жигтэй түүх байгаа юм даа. Пирамид бол Иллюминатигийн эх туйл руу өсөн дэвжихийн бэлгэдэл юм. Дээр нь юу байгааг хар даа».
Витториа дэвсгэртийг харж байснаа: «Гурвалжин дотор нүд байна».
«Энийг чинь тринакриа гэдэг юм. Гурвалжин дотор нүд байхыг өөр хаа нэгтээ харсан уу?»
Витториа хэсэг чимээгүй сууснаа: «Харсан байх аа. Гэхдээ сайн санахгүй байна».
«Дэлхий даяар Масоны ложид энэ тэмдгийг ашигладаг юм»
«Энэ чинь Масоны тэмдэг юм уу?»
«Уул нь биш. Иллюминатигийнх. «Гялбах дельта» гэдэг юм. Гэгээрэн өөрчлөхийн уриа. Нүд нь Иллюминатигийн хаа сайгүй нэвтэрч, юм бүхнийг тольдох чадварыг бэлгэдэж байгаа мэлмий юм. Гялбах гурвалжин нь гэгээрэл гэсэн үг. Гурвалжин чинь бас Грекийн дельта үсэг шүү дээ. Үүгээр математикт...»
«Өөрчлөлт, шилжилтийг тэмдэглэдэг» гэж Витториа өгүүлэв.
Ландон мишээж: «Би эрдэмтэн хүнтэй ярьж байгаагаа мартчихаж» гэв.
«Тэгэхээр та АНУ-ын төрийн их тамга гэгээрсэн, бүхнийг тольдсон өөрчлөлтийг уриалж байгаа юм биз дээ?»
«Зарим наадахыг чинь Дэлхийн шинэ журам гэдэг юм».
Витториа цочих шиг болов. Тэгээд дэвсгэрт рүү дахин харлаа. «Пирамидын доор байгаа бичиг дээр ... Novus... Ordo...»
«Novus Ordo Seclorum» гэж Ландон таслаад: «Дэлхийн секулярь шинэ журам гэж байгаа юм» гэлээ.
«Секулярь гэдэг нь шашингүй гэсэн үг биз?»
«Тийм, шашингүй гэсэн үг. Энэ уриа Иллюминатигийн гол зорилгыг тодорхой илтгэж байгаа юм, гэхдээ хажууд нь бичсэн үгтэй шал өөр агуулгатай байгаа биз? Бид бурханд итгэнэ».
Витториа төөрөлдөж эхлэв бололтой: «Тэгээд, энэ бүх бэлгэдэл чинь яаж яваад дэлхийн хамгийн хүчирхэг мөнгөн дэвсгэрт дээр гарчихдаг билээ?» гэв.
«Дийлэнх эрдэмтэн Дэд ерөнхийлөгч Хэнри Уаллас наадахыг чинь хийсэн гэдэг юм. Тэр Масоны дээд зиндааны хүн байсан. Бас Иллюминатитай холбоотой байсан, гэхдээ гишүүн нь байсан уу, эсвэл зүгээр л хүчтэй нөлөөнд нь байсан уу гэдгийг мэддэггүй юм. Гэхдээ Уаллас л энэ тамганы дүрсийг ерөнхийлөгчид өргөсөн байдаг».
«Яаж тэр вэ? Ерөнхийлөгч нь яагаад энийг тэгээд зөвшөөрчихсөн юм бэ?»
«Тэр ерөнхийлөгч нь Франклин Делано Рузвельт байсан юм. Уаллас түүнд Novus Ordo Seclorum гэдэг нь Шинэ үйл (New Deal) гэсэн үг гээд л хэлчихсэн юм.»
Витториа нэг л үл итгэнгүй байдлаар: «Рузвельт энэ тэмдгийг Эрдэнэсийн департаментад өгч хэвлүүлэхээсээ өмнө өөр хүнд үзүүлээгүй юм уу?»
«Хэрэггүй байсан юм аа. Уаллас тэр хоёр чинь анд нар байсан юм».
«Анд аа?»
Ландон инээвхийлэн: «Түүхийн номоо хааяа сөхөж байх хэрэгтэй шүү. Франклин Д. Рузвельт чинь өөрөө алдартай масон байсан юм» гэлээ.
Image
Мёбиус хуйлаас

Хэсэг 32

Х-33 онгоц Леонардо да Винчи нисэх буудлын дээгүүр нэг эргээд, доошлож эхлэхэд, Ландон гүнзгий амьсгаа авлаа. Витториа хажууд нь нүдээ аниад, байдлыг ухаарах гэсэн шиг сууж байна. Онгоц газардмагцаа, хувийн ангаар руу жирийлгэв.
Нисэгч хитгээс гарч ирмэгцээ: «Удаан ниссэнд уучлаарай. Олон хүнтэй хотын дээгүүр нисэх шуугианы дүрэм гэж нэг юм бий л дээ».
Ландон цаг руугаа харав. Тэд ердөө гучин долоон минут л ниссэн байлаа.
Нисэгч гарах хаалгыг нээгээд: «Юу болоод байгааг хэлээд өгөх хүн байна уу?» гэв.
Витториа, Ландон хоёрын хэн нь ч дуугарсангүй.
«За за» гэж тэр хэлэнгээ суниаж зогсоно. «Би бүхээгтээ сэрүүцүүлэх сэнс, хөгжим хоёртойгоо байж байя. Зөвхөн Гарт бид хоёр...» гэлээ.
Ангаараас гарахад халуун наран шарж байлаа. Үд хэвийжээ. Ландон пиджакаа тайлж, мөрөн дээгүүрээ давуулан үүрлээ. Харин Витториа нар руу харан гүнзгий амьсгаа аваад, нарны туяа түүнд ямар нэг увдист эрчим өгч өгч байгаа юм шиг таатай яа ээв.
Газар дундын тэнгис ээ гэж гэж Ландон хэлэхдээ, хэдийн хөлөрчихсөн байлаа.
Витториа нүдээ аньсан хэвээр: «Хүүхэлдэйн кино үзэхэд арай хөгшдөх юм биш үү» гэлээ.
«Юу гэнэ ээ?»
«Бугуйн цагийг чинь хараад л. Онгоцон дотор анзаарсан юм».
«Аа, энэ үү?» Хүмүүс цагийг нь гоочилдогт тэр аль хэдийн дасчихсан байлаа. Аав ээж хоёр нь энэ цуглуулгад зориулсан Микки Маустай цагийг авч бэлэглэж билээ. Миккигийн татваганасан царай, цаг заасан гар нь тэнэг юм шиг боловч Ландон энэ насандаа үүнээс өөр цаг зүүж үзээгүй ажээ. Ус нэвтэрдэггүй, харанхуйд гэрэлтдэг энэ цаг усанд сэлэхэд ч, их сургуулийн харанхуй чулуун гудмаар явахад ч хэрэгтэй байдаг байжээ. Оюутнууд нь түүнийг яагаад ийм цаг зүүдэг юм бэ гэхэд нь зүрх сэтгэлдээ ямагт залуу байх ёстойгоо цагаа харах тоолон санадаг юм гэж хариулдаг байлаа.
«Зургаа болж байна» гэж Ландон хэлэв.
Витториа нүдээ аньсан хэвээрээ толгой дохиод: «Манай унаа ирж явах шиг байна даа» гэлээ.
Ландон алсаас хүрчигнэх чимээ сонсож, дээшээ унтууцан харав. Хойд зүгээс жижигхэн зэгзгэр нисдэг тэрэг гүйлтийн зам руу дөхөж явлаа. Ландон Андийн нурууны Палпа хөндийд Назка гэх элсний зургийг дээрээс ажиглах гэж нэг удаа нисдэг тэргээр нисч байсан, тэгэхэд нэг их таалагдаагүй билээ. Нисдэг хайрцаг. Сансрын хөлгөөр өглөөжин ниссэн тэр Ватиканаас машин ирж угтах байх гэж бодож байжээ.
Даанч тэгсэнгүй.
Нөгөө нисдэг тэрэг хурдаа саасаар агаарт хэсэг дэнжигнэн байснаа чанх доошилж эгц урд нь газардав. Тэр тэрэг цагаан өнгөтэй, бөөрөн дээр нь бамбай дэвсгэр дээр хоёр сэрзийсэн түлхүүр загалмайлан зөрүүлсэн Ромын Папын титэмтэй сүлдийг дүрсэлжээ. Ландон энэ сүлдийн бэлгэдлийг сайн мэддэг байлаа. Энэ бол Ватиканы уламжлалт сүлд - Ариун ширээт буюу ариун сэнтий -Гэгээн Петерийн эртний сэнтийн билэгдэл байлаа.
Гэгээн зэгзээхэй минь дээ хэмээн нисдэг тэрэг газардах агшинд Ландон бодолхийлэв. Тэр Ватиканд ийм зэгзгэр тэрэг ганц байдаг, түүгээрээ Ромын Папыг нисэх буудал, хурал чуулган, Гандольфо дахь зуны өргөө рүү нь хүргэдгийг мартчихсан байжээ. Гэхдээ л, Ландон машинаар явахыг илүүд үзэх байлаа.
Нисэгч бүхээгээсээ үсэрч буугаад, тэр хоёрыг чиглэн ирэв.
Витториа түүнийг хараад: «Энэ тэгээд манай нисэгч юм уу?» хэмээн нэг л аягүй болчхов.
Ландон бас яг тэгж бодож байсан болохоор: «Нисэх, эс нисэх. Асуудал ийм л байна» гэв.
Нисэгч яг л Шекспирийн жүжигт тоглох гэж байгаа мэт хувцаслажээ. Хөх ягаан, шар өнгийн өргөн тууш хээтэй хөвгөр цамц, шарваар өмд өмсөж, яг тийм хээтэй оймсон тойговч гутлынхаа гадуур татжээ. Хөлдөө харин углааш шиг санагдах шаахай тийрч, хар цэмбэн берет малгай тавьсан байв.
«Швейцар жардын уламжлалт хувдас» хэмээн Ландон тайлбарлаад:
«Микланжело өөрөө загварыг нь гаргасан гэж байгаа, гэхдээ нэг их сайн бүтээл болоогүй юм шиг байгаа юм» гэж нисэгч ойртох эгшинд шивнэв.
Тэр эрийн нүүрэнд жигтэй хувцаснаас илүү ажил хэрэг чухал байгаа нь илт байв. Тэр яг л АНУ-ын тэнгисийн явган цэрэг шиг эрэлхэг нот алхална. Швейцар жардын шилдэг цэрэг болохын тулд ямар сүрхий хатуу хүтүүг туулах хэрэгтэй болдог тухай Ландон хэзээ нэгтээ уншиж байжээ. Швейцарын дөрвөн мужаас энэ албанд татаж, харуул болохын тулд арван есөөс гучин насны, таван тохой зургаан хуруугаас доошгүй өндөртэй, Щвейцарийн армид алба хаасан, гэрлээгүй Швейцар залуу байх ёстой ажээ. Эзнийхээ аюулгүйг чандлан хангах энэ цэрэг шуурхай, чадалтайгаараа дэлхийд алдартай хүчин байлаа.
Харуул тэр хоёрын дэргэд ирмэгцээ: «Та бүхэн СЭРН-ээс морилж явна уу?» гэж чанга хүнгэнэсэн хоолойгоор асуулаа.:
«Тийм, эрхэм ээ!» гэж Ландон хариулав.
«Та нар цагаа гайхалтай барьлаа» гэнгээ тэр Х-33 руу гайхасхийн харснаа, Витториа руу эргэн: «Авхай! Танд өөр хувцас байхгүй юу?» гэлээ.
«Уучлаарай, юу гэнэ ээ?»
Харуул хөл рүү нь зааснаа: «Ватиканд шорт өмсөхийг хориглодог юм» гэлээ.
Ландон Витториа руу харснаа гэмших шиг болов. Ватиканд эр эмгүй өвдгөөсөө дээгүүр хөлөө ил гаргах хориотой гэдгийг мартчихсан байв. Бурхныг хүндэтгэх үүднээс ийм журам тогтоожээ.
«Надад байгаа нь энэ шүү дээ, яаруулсан болохоор санасангүй л дээ» гэлээ.
Харуул дургүйхэн толгойгоо дохиод Ландон руу харж: «Танд ямар нэг зэвсэг байхгүй биз?» гэв.
Зэвсэг ээ? гэж Ландон бодов. Би дотуур хувцсаа ч сольчихоор юм аваагүй шүү дээ! Толгойгоо сэгсрэв.
Харуул доошоо суугаад Ландоныг оймсноос нь эхлэн нэгжив. Итгэлтэй хүн шүү гэж Ландон бодлоо. Харуулын хүнд гар хөлөөс нь эхлэн, өмдийг нь дарж үзэн дээшилсээр, гуя цавь руу нь дөхөхөд эвгүй санагдав. Ашгүй удалгүй цээж, мөр рүү нь нэгжиж дууслаа. Ландоныг аюулгүй эсэхийг шалгаад, Витториа руу эргэж, түүнийг хөлөөс нь цээж рүү нь дагуулан харав.
Витториа өөдөөс нь болгоомжлонгуй харснаа: «За ёстой, ингэж нэгжүүлэхгүй шүү!» гэлээ.
Харуул бүсгүй рүү шийдсэн байртай ширтэнэ. Гэсэн ч Витториа цочирдсонгүй.
«Наадах чинь юу юм бэ?» гэж шортных нь урд хармаанд төвийх дөрвөлжин зүйлийг заав.
Витториа хармаанаасаа нимгэхэн гар утсаа авч өглөө. Харуул тэрийг нь аваад онгойлгох, товчийг нь дарах зэргээр шалгаж, гарт нь байгаа зүйл гар утаснаас өөр юу ч биш гэдгийг тодорхойлоод, буцааж өгөв. Бүсгүй аваад, буцаагаад хармаандаа хийлээ.
Тэгээд, харуул: «Эргэ дээ» гэв.
Витториа гараа өргөн, 360 хэм бүтэн эргэлээ.
Харуул хянуур гэгч ажна. Ландон, Витториаг харвал биеийг нь барьсан шорт, цамцанд овойх төвийх юм алга байлаа. Харуул залуу ажиглаж дуусав бололтой.
Тэгээд: «Баярлалаа танд, ийшээ морил!» хэмээн зам удирдав.
Ландон, Витториа хоёр Швейцар жардын нисдэг тэрэг рүү дөхөв. Витториа дээр нь эргэлдэх сэнсэн доогуур бараг л бөхийлгүй бүхээг рүү эхэлж яваад орчхов.
Ландон зогсосхийснээ: «Машин байж болоогүй юм уу?» хэмээн хошигносон, хошигноогүй хоёрын хооронд, нисэгчийн бүхээг рүү суух гэж байсан Швейцар эр рүү хэлэв.
Харуул хариулсангүй.
Ромын солиотой юм шиг машин барьдаг жолооч нарыг мэддэг болохоор нисэх нь хамаагүй аюулгүй юм даа гэж Ландон бодоод, нэгэнтээ гүнзгий амьсгаа аваад хүржгэнэн эргэлдэх сэнсэн доогуур болгоомжтой ёо бөхийсхийгээд, бүхээг рүү орлоо.
Харуул залуу мотороо асаах зуур, Витториа араас нь: «Та нар канистераа олов уу» гэж хашхиран асуув.
Харуул мөрөн дээгүүрээ гайхсан байртай харснаа: «Юугаа гэнэ ээ?» гэв.
«Канистер аа. Та нар СЭРН руу канистер гэж утастсан шүү дээ».
Харуул мөрөө хавчаад: «Таны яриад байгааг мэдэхгүй байна аа. Бид өнөөдөр их завгүй байсан. Захирагч маань та нарыг аваад ир гэсэн юм. Тэгээд л тэр».
Витториа Ландон руу гайхан харав.
«Бүсээ бүслээрэй!» гэж нисэгч хэлэхэд хөдөлгүүр хүржгэнэж эхэллээ.
Ландон суудал руугаа эргэж, бүсээ татахад, нисдэг тэрэгний умгар бүхээг түүнийг тэврээд авах шиг болов. Хөдөлгүүр хүржгэнэсээр, умар зүг Ромыг чиглэн нисч одлоо.
Ром... Caput mundi (ита. Дэлхийн нийслэл). Энд Цезарь хаанчилж, Гэгээн Петерийг загалмайд хадсан сан. Орчин үеийн иргэншлийн өлгий. Яг төвд нь харин ... цагтай бөмбөг бий.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.07.15 4:22 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Forumd Infernog orchuulaad oruulah hun oldohgui l bhdaa :(

_________________
Avatar by Someone


Last edited by ||someone|| on Apr.08.15 9:52 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.07.15 4:25 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
Нүүрномд тавихаар аргагүй шүү дээ. Сэмхэн уншъяааа. :dn:

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Apr.07.15 5:11 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
өө тиймүү, сэмхэн уншнаа, нэр нь харин өөр болцон байхаар нь гайхсымаа

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.07.15 5:22 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 33

Ромыг дээрээс нь харахад толгой эргэм ажээ. Байшин барилга, усан оргилуур, нуранги балгас тойрсон эртний зам талбайнуудын учир нь олдохгүй санагдана.
Ватиканы зэгзгэр нисдэг тэрэг нам өндөрт, баруун хойд зүгийг барин, доороос олгойдох шингэн утаан давхарга дундуур ниснэ. Ландон Ром хотыг дээрээс нь ажиглан: мопед, жуулчны задгай автобус, Фиат маркийн үй олон машин зүг бүрт зүү орох зайгүй бүчжээ. Кояанискаци буюу «тэнцвэр алдсан амьдрал» гэж Хопи нарын хэлдэг, яг тэр чигээрээ доор харагдаж байв.
Витториа хажууд нь дуугүй сууна.
Нисдэг тэрэг хүчтэй донслов.
Дотор нь муухай оргиход Ландон алсыг харж, тайвшрах гэж оролдов. Нүдэнд нь Коллизеумийн нуранги өртөв. Тэр Коллизеумыг түүхийн ээдрээт хувь тавилангийн толь хэмээн боддог байжээ. Хүн төрөлхтний гайхамшигт бүтээн байгуулалтын бэлгэдэл болсон энэ цэнгэлдэхэд, хамгийн балмад аймшгийг баяр хөөр болгон үзүүлж, өлөн барс хоригдол ялтныг сэг зэм болгон тастаж, боолууд амь гарахын төлөө бие биеэ хядалцан хүүрэн овоо босгож, алс газраас олзлон ирсэн экзотик санагдсан хүүхнийг бүлэглэн хүчиндэж, олны нүдэн дээр ялтныг цаазаар авахыг харуулдаг байлаа. Яг л энэ коллизеум шиг, Харвардын цэрэг эрсийн талбарт Харвард, Йелийн их сургуулийн америк хөл бөмбөгийн багууд солиорсон дэмжигчдийнхээ дунд цусаа урсган тэмцэж, эртний балмад заншлыг амилуулах шиг болдгийг Ландон бас дурсав.
Нисдэг тэрэг хойшоо нисэх зуур Ландон Роман форум буюу Христээс өмнөх үеийн Ромын туурийг ажиж байв. Сүндэрлэн харагдах эртний багана булшны чулуу санагдуулж: эргэн тойрон түчигнэн буй их хотын хөл үймээнд залгиулчхалгүй, яажшуухан үлдээ юм бол гэмээр ажээ.
Баруун талд Тибер мөрөн урсах агаад хот дотор том том нумран мушгирчээ. Ландон тэр дээрээс, энэ мөрөн хэр гүн эсэхийг мэдэхгүй байв. Бороо орсноос хөөс, лаг шавраар дүүрсэн усны урсгал бараан харагдана.
«Урагшаа!» гэж нисэгч хэлээд өндөр авлаа.
Ландон, Витториа хоёр харцаа шилжүүлэн, униар дундаас уулын толгод торойн, асар том бөмбөгөр дээвэр тодрон гарахыг үзвэл Гэгээн Петерийн ордон байлаа.
Ландон Витториа руу тонгойн: «Харин тэрийг бол Микланжело гайхалтай сайн хийсэн юм шүү» гэлээ.
Ландон Гэгээн Петерийн ордонг хэзээ ч агаараас харж байгаагүй ажээ. Барилгын гантиг нүүр үдийн наранд дүрэлзэх гал шиг харагдаж байв. Гэгээнтэн, гэлэн, ангель нарын зуун дөч гаруй гайхалтай баримал бүхий Херкулесийн ордон, хөл бөмбөгийн хоёр талбай нийлүүлсэн шиг өргөн, бүр зургааг нийлүүлсэн шиг урт билээ. Ордон дотроо мөргөлчдөд зориулсан 60 000 гаруй өрөөтэй, энэ нь дэлхийн хамгийн жижигхэн улс Ватиканы ариун ширээт улсын нийт хүн амаас зуу дахин олон ажээ.
Бүр гайхалтай нь, энэ цайзын аугаа сүр бараа нь хүртэл өмнөө байгаа талбайг сүүдэрлэж чадахгүй ажээ. Нил боржингоор шалласан Гэгээн Петерийн талбай, түчигнэн чихцэлдсэн Ром хотын дундах амьсгал авах уужим саруул чөлөө мэт байлаа. Ордны өмнө аугаа том зууван талбайг 284 баганатай, дөрвөн аварга нуман хаалга хүрээлэн, талбайн үлгэрлэшгүй тансгийг илтгэн зогсоно.
Ойртон буй аугаа том сүмийг хараад, Гэгээн Петер энийг өөрөө харсан бол яах байсан бол хэмээн Ландон бодов. Чухам яг энэ газар түүнийг загалмайд уруу харуулан хадаж, аймшигтай яа хороосон билээ. Харин одоо, түүний шарил сүмийн бөмбөгөр оройн чанх доор, газрын гүнд таван давхар доошоо, хамгийн ариун бунханд амарлин буй.
«Ватикан хийд» хэмээн нисэгч тэдэн рүү гайхалтай уриалагхан хэлэв.
Ландон өмнөө нэвтэршгүй мэт сүндэрлэх бат чулуун цайз - . . , эрх сүр, ид шид, адал нууцлагийн нөгөө ертөнцийг хамгаалдаг гэх газар дэлхийд шороо чулуугаар босгосон тэр хэрмийг харан байлаа.
«Хар даа» гэж гэнэт Витториа Ландоны гарыг татан, яг доороо байгаа Гэгээн Петерийн талбай руу чанх доошоо заалаа. Ландон нисдэг тэрэгний цонх руу нүүрээ наан, харав.
«Тийшээ» гэж бүсгүй дахин дахин чичлэн заалаа.
Ландон харвал, доор, Гэгээн Петерийн талбайн захад баахан том жижиг машин шавж, яг л машины зогсоол болчихсон юм шиг үзэгдэнэ. Машин болгоны орой дээр сансрын таваган антен зоогоостой, тэр нь бүгдээрээ тэнгэр рүү чиглээстэй байна. Таваган антен болгон дээр:
TELEVISOR EUROPEA
VIDEO ITALIA
BBC
UNITED PRESS INTERNATIONAL
гэх мэт олон танил нэр тавьжээ.
Ландон антиматерийн тухай мэдээ аль хэдийн тарж орхисон юм болов уу гэж хэсэг гайхлаа.
Витториа бүр илүү сандран: «Яагаад ийм олон хэвлэлийнхэн цуглачхаа вэ? Юу болоод байгаа юм бэ?» гэж асуув.
Нисэгч бүсгүй рүү мөрөн дээгүүрээ гайхсан байртай хараад: «Юу болоод байгаа юм бэ гэнэ ээ? Та нар мэдээгүй байгаа юм уу?» гэв.
«Үгүй» гэж Витториа хэлэхэд, дуу нь хатуу чанга болчихсон байлаа.
«Il Conclave (ита. Цуурган)» гэж нисэгч хэлээд: «Одоо цагийн дараа тэднийг гаднаас нь түгжинэ дээ. Бүх дэлхий тэднийг харж байна» гэж тайлбарлав.
Il Conclave.
Энэ үг Ландоны чихэнд удаан жингэснээ, толгой руу нь түс хийж манартал цохиод авах шиг болов. Il Conclave, Цуурган. Ватиканы цуурган. Би яаж мартаж чадав аа? Саяхан, бүр мэдээгээр гарч байсан шүү дээ.
Арван хоёр жилийн алдарт хаанчлалынхаа дараа, Ромын Пап арван таван хоногийн өмнө нас барсан байлаа. Паптан унтаж байхдаа, гэнэт зүрхний шигдээсээр нас барсан тухай дэлхийн даяараа мэдээлж, хэний ч санаагүй байхад ингэж өөд болсныг нь сэжигтэй хэмээн шуугилдаж байв. Харин өнөөдөр, ариун уламжлалын дагуу Папыг нас барснаас хойш арван таван хоногийн дараа Христийн ертөнцийн хамгийн хүчирхэг хүмүүс, зуун жаран таван кардинал дэлхийн өнцөг булан бүрээс Цуурган гэх хамгийн ариун ёслол үйлдэхээр, Ватикан хийдэд цуглан, шинэ Папыг сонгох гэж байлаа.
Нисдэг тэрэг Гэгээн Петерийн ордон дээгүүр өнгөрөх үед, Ландон энэ дэлхийн бүх кардинал энд цуглажээ хэмээн ухаарав. Ватиканы хэрмэн доторх дотоод ертөнц доогуур нь жирэлзэн өнгөрнө. Ромын Католик сүмийн хамгийн хүчирхэг удирдлага цагтай бөмбөг дээр сууж байх гэж.
Хэсэг 34

Мортати кардинал Систин цогчны тансаг чимэгтэй таазыг ширтэн, оюун санаагаа бага ч атугай төвлөрүүлэн төвшитгөхийг оролдоно. Зураг, зүмбэрээр дүүрсэн дуганы хананд газар газраас ирсэн кардиналуудын дуу хоолой цуурайтна. Тэнд суугаа хүмүүс лааны бүдэг гэрэлд бие бие рүүгээ тонгойж, англи, итали, испани голдуу есөн зүйлийн хэлээр хоорондоо дүнгэцгээж байлаа.
Ердийн үед энэ танхимд, жаргах нарны гэрэл харанхуйг зүсэн туяарах нь эгээ л бурхнаас гийх мэт тэнгэрлэг харагддаг ажээ. Гэхдээ өнөөдөр өөр байлаа. Нууц хадгалах уламжлалыг сахин, энэ дуганы бүх цонхийг хар хөшгөөр хаасан байв. Ингэж, өрөөнд байгаа хүнийг гадаад ертөнцтэй холбогдон, дохио илгээх боломжийг тас хаадаг ажээ. Тийм болохоор, танхим түнэр харанхуй үлдэж, лааны өчүүхэн өнчин гэрэл туссан бүхнээ ариусгах мэт туяаран, тэнд байгаа хүн бүрийг бурхан ч юм шиг, буг ч юм шиг харагдуулна.
Энэ ариун ёслолыг удирдах нь ямар таатай завшаан билээ хэмээн Мортати бодно. Наяас дээш настай кардиналыг энэ хэрэгт хэт хөгшиднө хэмээн эл ариун ёслолд оруулдаггүй, харин далан есөн настай Мортати хурсан олныхоо дотор хамгийн ахмад нь болж таарч, ёслолыг биечлэн удирдахаар болжээ.
Кардиналууд уламжлал ёсоор цуурган эхлэхээс хоёр цагийн өмнө дуглаж, найз нөхөдтэйгөө уулзан, түгжүүлэхээсээ өмнө яриа дэлгэж амжихаа бодно. Орой 7 цагт, сүүлийн Папын гарын даа ирж, цуурган эхлэх мөргөл хийгээд, гарч одох болно. Тэгээд Швейцар жард хаалга дарж, кардиналуудыг тэнд нь түгжинэ. Ийнхүү дэлхийн хамгийн эртний, хамгийн нууцлаг төрийн ёслол эхэлдэг. Кардиналуудаас хэнийг нь ч шинэ Папыг сонгон сонготол тэндээс гаргахгүй.
Цуурган. Нэр нь хүртэл нууцлаг. «Con clave (ита. Цуурга бүхий)» гэдэг нь үг бүрчлэн «цуургаар түгжигдсэн» гэсэн утгатай юм. Кардиналууд юу ч болж байсан гадаад ертөнцтэй харилцаж болохгүй, тас хориотой. Утастахгүй. Мэссэждэхгүй. Хаалганы цаанаас шивнэхгүй. Цуурган бол гадаад ертөнцөөс яаж ч нөлөөлж чадахааргүй вакуум хорио байлаа. Энэ бүхний учир нь кардиналуудыг Solum Deum prae oculis (латин) ... Гагцхүү бурхныг мэлмийдээ тольдон байгаа гэж нотлохын тулд билээ.
Харин сүмийн хэрмийн гадна талд, хэвлэлийнхэн пиг шаваастай, хэн дараагийн Пап болж даян дэлхийн нэг тэрбум католик шашинтныг хаанчлах вэ хэмээн таавар уралдуулна. Цуурганы дотор улс төржсөн, тулгамдсан уур амьсгал ямагт үүсдэг байжээ. Кардиналууд ариун хананы дотор, зуу зуун жилийн турш бие биедээ хор өгч, зодолдож, бүр алалдаж хүртэл байлаа. Тиймээс цуурган үхлийн аюултай хуралдаан байдаг байжээ. Гэхдээ энэ бол эрт үед болж өнгөрсөн явдал, харин өнөө шөнийн цуурган эетэй, нигүүлсэнгүй, хамгийн гол нь хурдан болж өнгөрнө дөө гэж Мортати бодно.
Тэр тэгж л төсөөлж байв.
Гэхдээ цуурган эхлэхийн өмнө санаандгүй юм болж эхэллээ. Дөрвөн кардинал жигтэй еэ алга болжээ. Ватикан хийдийн бүх хаалгыг хааж, харуул тавьсан болохоор, тэр дөрөв холдоогүй байгаа гэж Мортати мэдэж байлаа: гэхдээ л, цуурган эхлэх мөргөл хийхэд цаг хүрэхгүй хугацаа үлдээд байгаа болохоор, түгшүүртэй байв. Хамгийн гол нь тэр алга болсон дөрөв жирийн кардиналууд биш байв. Тэд бол онцгой нэгэн байлаа.
Шилмэл дөрөв.
Цуурганыг удирдагчийн хувьд Мортати дөрвөн кардинал алга болсон тухай Швейцар жардад зохих шугамаар аль хэдийн мэдэгджээ. Хариу чимээ ирээгүй л байлаа. Бусад кардинал ч тэднийг алга байгааг анзаарсан бололтой, их л унтууцан шивнэлдэнэ. Бүх кардинал дундаас энэ дөрвөн кардинал л яг цагтаа ирсэн байх учиртай. Мортати кардинал энэ шөнө их л урт болох вий хэмээн эмээж эхлэв.
Мэдэх юм алга даа.
Хэсэг 35

Ватиканы нисдэг тэрэг буух тойрог аюулгүй, бас чимээ шуугиангүй байх үүднээс Ватикан хийдийн алс баруун хойно, Гэгээн Петерийн ордноос хол байдаг ажээ.
«Terra firma (ита. Газар хатуу)» хэмээн нисэгч, нисдэг тэрэг газардах тэр эгшинд хэллээ. Тэгээд гарч, Ландон, Витториа хоёрт гулсдаг хаалгаа нээж өгөв.
Ландон буумагцаа Витториад туслахаар эргэтэл, бүсгүй ямар ч төвөггүй аль хэдийн газар буучихсан байлаа. Бүсгүйн бүх булчин шөрмөс, антиматерийг аймшигт уршиг тарихаас нь өмнө олох гээд, хөвчирчихсөн байх шиг санагдана.
Бүхээгийнхээ салхины шилийг гялгар бэрзээнтээр хучсаныхаа дараа, нисэгч тэр хоёрыг дагуулан, нисэх тойргийн хажууд хүлээх гольфийн талбайд явдаг томхон шиг цахилгаан тэрэг рүү дагуулан очив. Тэрэг Ватиканы хилийн шугамыг тодорхойлсон, танкаар дайрсан ч ажрахааргүй тавин тохой өндөр цементэн хананы дагуу аниргүйхэн гүйнэ. Хананы дагуу дотор, тавь тавин метрийн зайтай Швейцар жард зогсон, дотор гадаргүй хянуур ажна. Тэрэг гэнэт огцом эргэж Одон орны гудмаар жирийлгэв. Тэнд:
ЗАСГИЙН ОРДОН
ЭТИОПЫН КОЛЛЕЖ
ГЭГЭЭН ПЕТЕРИЙН ОРДОН
СИСТИН ЦОГЧИН
гэх мэт зам заах тэмдэг жирэлзэн өнгөрнө.
Тэд хурдлан явсаар, ВАТИКАНЫ РАДИО гэсэн жижиг байшинг өнгөрлөө. Энэ бол Ватиканы радио гэх, бурхны үгийг сая сая сүсэгтэн олонд түгээдэг, дэлхийн хамгийн олон сонсогчтой радио программ явуулдаг газар билээ.
«Attenzione (ита. Анхаараарай)» гэж нисэгч хэлээд, тойрог замаар огцом эргэлээ.
Цахилгаан тэрэг даялах эгшинд Ландон нүдэндээ үзэгдэх зүйлд бараг л итгэсэнгүй. Giardini Vaticani (ита. Ватиканы цэцэрлэг). Ватикан хийдийн хамгийн зүрх болсон газар. Чанх өмнө нь Гэгээн Петерийн ордон араасаа сүндэрлэн харагдах агаад хүн болгонд энэ талаас нь харах завшаан гардаггүй билээ. Баруун гаршаа Хурлын ордон байх ба Папын баян тансгаараа алдартай энэ өргөөтэй, зөвхөн Версалийн ордон л өрсөлдөж магадгүй гэлцэх бөлгөө. Говернаторато буюу Ватиканы засгийн газар байрлах өргөө ард үлджээ. Зүүн урд Ватиканы музейн асар том гурвалжин шилтгээн байх ажээ. Энэ удаа, тэр музейг үзэх зав даан ч гарахгүй дээ хэмээн Ландон бодлоо.
«Хүмүүс хаачаа вэ?» гэж Виториа эзгүй зөрөг, замуудыг ажиглан асуулаа.
Харуул тас хар өнгөтэй, цэргийн тусгай зориулалтын цагаа хөвгөр ханцуйнхаа доороос сөхөж харлаа. Тэр цаг, цамц хоёр эрт эдүгээг харшуулах мэт жигтэй харагдана.
«Бүх кардинал одоо Систин цогчинд хурсан байгаа. Цаг хүрэхгүйн дараа цуурган эхэлнэ».
Кардиналууд цуурганаас хоёр цагийн өмнө Систин цогчинд хурж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нөхөдтэйгөө чимээгүйхэн уулзаж, ярилцдаг заншилтайг Ландон санаж, толгойгоо дохив. Энэ хугацаа бол кардиналууд хоорондоо нөхөрлөж, ингэснээрээ сонгуулийн явцыг хурцатгахгүй байхад чиглэдэг ажээ. «Тэгвэл бусад нь хаачсан хэрэг вэ?»
«Цуурганыг дуустал аюулгүйн болон нууцлалын шалтгаанаар хийдээс гаргасан байгаа».
«Тэгээд энэ нь хэзээ дуусах юм бэ?»
Харуул мөрөө хавчив. «Бурхан л мэднэ дээ». Жигтэй ч, үнэн үг шүү.
Гэгээн Петерийн ордны арын зүлгийн дэргэд цахилгаан тэрэг зогсож, харуул - Ландон, Витториа хоёрыг дагуулан ордны арын чулуун зөрөг, гантиг талбайгаар дагуулан явав. Талбайг өнгөрөөд, тэд гурвалжин хэлбэртэй цэцэрлэгээр дамжин, Виа Бэлведерэ гудмаар яваад, бөөрийг нь нийлүүлэн барьсан хэд хэдэн байшин өнгөрлөө. Ландон урлагийн түүх үзэх явцад, итали хэлний чамгүй мэдлэгтэй болсон бөгөөд Ватиканы хэвлэл, Эртний өлгийг сэргээн засварлах лаборатори, Шуудангийн алба, Гэгээн Аннагийн сүм гэх мэтчилэн хажуугаар өнгөрөх байшингийн хаягийг уншиж чадахтайгаа болжээ. Тэр гурав дахин нэг жижиг талбай гараад, зорьсон газраа ирэв.
Швейцар жардын алба Ил Корпо ди Вижиланзатай хаяа дэрлэн, Гэгээн Петерийн ордны баруун хойшхон нь байдаг ажээ. Энэ алба жижиг, чулуун байшинд байрлана. Хоёр талдаа хаалгатай, хоёуланд дээр нь хоёр хоёр харуул чулуун хөшөө шиг зогсох ажээ.
Тэр харуулууд тийм ч шоолоод байхаар харагдахгүй байлаа. Хэдийгээр нөгөө л хөх ягаан, шар өнгийн хувцсаа өмссөн ч бүгд найман тохой урт, хялгас эсгэм хурц иртэй «Ватиканы морин жад» барьжээ. Энэ харуулууд тэр морин жадаараа арван тавдугаар зууны үед Христ хөлөг баатрыг хамгаалан, үй олон лал шашинтны толгойг хяргасан гэдэг билээ.
Ландон, Витториа хоёрыг үүд рүү дөхөхөд хоёр харуул урагш алхан морин жадаа зөрүүлэн замыг нь хаалаа. Нэг нь нисэгч рүү гайхан хараад: «Il pantaloni (ита. Өмд нь)» гээд Витториагийн шорт руу заав.
Нисэгч тэднийг болиулан: «Il commondante vuole vederi subito (uma. Захирагч яаралтай уулзана гэсэн юм)» гэлээ.
Харуулууд илэрхий дурамжхан, гэдрэг ухрав.
Дотор талд агаар хүйтэн байлаа. Энэ байшинг харуул албаны захиргаа гэж хэлэхээргүй ажээ. Чимэг, зүмбэр нь гайхалтай, гол гудамд нь өлгөсөн зураг бүрийг дэлхийн аль ч музей үнэ хаян авах сан билээ.
Нисэгч өргөн том шат руу зааж: «Ийшээ буугаарай!» гэлээ.
Ландон, Витториа хоёр хажуугаараа, нүцгэн эрчүүдийн цагаан шавар хөшөө бүхий цагаан гантиг шатаар аажуухан буулаа. Хөшөө болгоны бэлэг эрхтний оронд навч наасан нь бусад хэсгээ бодоход арай цайвар харагдана.
Их агтлал гэж Ландон бодолхийлэв.
Их агтлал гэдэг Сэргэн мандлын үеийн гайхамшигт бүтээлийг сүйтгэсэн хамгийн том эмгэнэлийн нэг билээ. 1857 онд, IX Пьюс Пап, эдгээр хөшөөнд эр бэлэг эрхтнийг тодорхой дүрсэлсэн нь Ватиканы дотоодод янаг тачаал үүсгэж магадгүй гэж болгоомжилжээ. Тэгээд алх, хусуур авч хөшөө нэг бүрийн эрхтэнг хусч хаяжээ. Тэр Микланжело, Браманте, Бернини нарын сонгодог бүтээлийг ийнхүү сүйтгэсэн байна. Ингэж сүйтгэсэн ороо навчаар нааж халхалсан юм гэнэ. Гэхдээ тэр чулуун бэлэг эрхтнүүдийг хураасан газар хаа нэгтээ байдаг болов уу гэж Ландон дандаа гайхдаг байлаа.
«Ийшээ!» гэж харуул хэллээ.
Тэд шатаар буугаад төмөр хаалганы дэргэд ирлээ. Харуул нэвтрэх нууц үгээ оруулахад, хаалга гулсан нээгдэж, Ландон, Витториа хоёр алхан оров.
Босго давж ормогцоо, тэр хоёр мэл гайхаж, цэл хөхөрлөө.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.08.15 12:16 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
зохиогчийн ''монгол'' нэрийг хараад инээд хүрсэн чинь нээх ч инээхээр юм биш байж, Догшин жаран шиг юм болохгүй бх гэж найдья. Гоё зохиол оруулахад яг гоё дээрээ л завсарлах юмаа. Нээрээ Код дээр нэг хүн орчуулагчийг шүүмжлээд байлуу сонин үг хэрэглэдэг гээд, ангаар гэж онгоц ордог том саравчийг хэлдэг юм бна лээ,онгоцны гарааж гэх юм уу даа, би америкийн цэргийн бааз байгаад хот байгуулсан газарт нэг хэсэг амьдарч байсийн, тэнд маш том , манай бөмбөгөрөрхүү, өндөр том хаалгатай, ангаар 1, 2 гээд дугаарласан олон байгууламжууд бсан.
Someone-д их баярлалаа, хурдан эрчтэй оруулж байгаад,энэ эрчээрээ гялалзаад бдаг юм шүү


Top
   
PostPosted: Apr.08.15 1:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Хэхэ би бас яагаад нэрээ өөрчилчихсөн юм бол оо дуудлага нь ийм бдаг юм бхдаа гэж боджийлоо. Нээрээ Догшин жаран шиг юм болбол гунигтай л бна шүү.

Маш их баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.08.15 9:21 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
panther wrote:
зохиогчийн ''монгол'' нэрийг хараад инээд хүрсэн чинь нээх ч инээхээр юм биш байж, Догшин жаран шиг юм болохгүй бх гэж найдья. Гоё зохиол оруулахад яг гоё дээрээ л завсарлах юмаа. Нээрээ Код дээр нэг хүн орчуулагчийг шүүмжлээд байлуу сонин үг хэрэглэдэг гээд, ангаар гэж онгоц ордог том саравчийг хэлдэг юм бна лээ,онгоцны гарааж гэх юм уу даа, би америкийн цэргийн бааз байгаад хот байгуулсан газарт нэг хэсэг амьдарч байсийн, тэнд маш том , манай бөмбөгөрөрхүү, өндөр том хаалгатай, ангаар 1, 2 гээд дугаарласан олон байгууламжууд бсан.
Someone-д их баярлалаа, хурдан эрчтэй оруулж байгаад,энэ эрчээрээ гялалзаад бдаг юм шүү

Code deer bishee. Bi l ene deer tegj bichsiin. Zarim neg ugiin songoltiig oilgohgui bna geed. Angaar ni tiim utgatai baij. Odoo bas Shwiss Jard geed bgaa ter jard ni bas tsereg meregtei l holbootoi bololtoi

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.08.15 10:33 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.12.10 6:51 pm
Posts: 136
Location: UB
Swiss jard ийг Швейцарь торгон цэрэг гэж л ойлгоод яваад байгаашд. Швейцар , шотлонд торгон цэргүүд гэсэн ойлголтууд европийн хаад вангуудын хамгаалалтанд их гардаг.

_________________
2x2=5


Top
   
PostPosted: Apr.08.15 4:56 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 36
Швейцар жардын алба.
Ландон үүдний дэргэд зогсоод, эрт, эдүгээ хоёр холилдчихсоныг ажиглаж байв. Холион бантан. Тэр өрөө Сэргэн мандлын үеийн номын сан байсан болтой: хуучны номын тавиур, дорнын хивс, эрээн мяраан сүлжмэл эдлэл гэх мэт хуучин эд өлөг бүрэн байх авч . . . хамгийн сүүлийн үеийн өндөр технологи анивчин, багц компьютер, факс, Ватикан цогцолборын электрон газрын зураг ханан дээр гэрэлтэн, бас том шингэн дэлгэцтэй телевиз дээр CNN суваг гарч байлаа. Хөх, шар шарваартай залуус галзуу юм шиг компьютер дээр юм шивж, ирээдүйн технологи байлгүй гэмээр чихэвч зүүсэн байх ажээ.
«Энд хүлээж байгаарай!» гэж харуул хэлээд, явж одов.
Тэр залуу танхимаар шувт алхаад, гүн хөх цэрэг хувцастай өндөр гэгч хүн рүү чиглэн одлоо. Тэр хүн гар утсаараа ярьж байх агаад цэх зогсож байгаа нь арай л хэтэрхий гэдийчихсэн юм уу гэлтэй. Харуул тэр хүнд юм хэлэхэд, тэр Ландон, Витториа хоёр руу хяламхийв. Тэгээд толгойгоо дохьсноо, нуруугаараа эргэж харан утсаараа үргэлжлүүлэн ярилаа.
Харуул эргэж ирээд: «Оливетти захирагч удахгүй та нартай уулзана аа» гэлээ.
«Баярлалаа.»
Тэгээд харуул буцаад, нөгөө хаалгаараа гарч явлаа.
Ландон өрөөний нөгөө талд байгаа Оливеттийг анхааралтай харж, тэр хүн энэ улсын бүх цэргийн жанжин болохыг ухаарав. Нүдний өмнө өрнөж буй бүхнийг ажин Ландон, Витториа хоёр үүдэнд зогсоно. Цайвар хувцастай нэг харуул Италиар тушаал дамжуулан байв.
«Continua cercando (ита. Эрлээ үргэлжлүүл)» гэж нэг нь утсаар хашхична.
«Probasti il museo (Музейг үзэх үү)?» гэж нэг нь асууна.
Аюулгүйн энэ алба бүх чадлаараа хайлт хийж байгааг ухаарахад ямар ч орчуулга хэрэггүй байлаа.Энэ бол сайн л хэрэг, гэхдээ тэд антиматерийг олоогүй байгаа нь муу байлаа.
«Дажгүй юу, хө?» гэж Ландон Витториагаас асуув.
Бүсгүй мөрөө хавчаад, ядрангуй мишээв.
Захирагч гуай арай гэж утсаа таслаад, чанх тэдэн рүү дөхөхөд алхах бүрдээ томрох шиг санагдаж байв. Ландон чамгүй өндөр, хүмүүстэй дээшээ харж ярьдаггүй ч, энэ удаа тэгэхээс өөр аргагүй болжээ. Ширүүн төмөр царайг нь харвал, тийм ч аятайхан ааштай хүн биш санагдлаа. Үсээ цэрэг маягаар тачир тайруулсан түүний нүдэнд, олон жилийн цуцашгүй дасгалын үр дүн болсон шийдэмгий чанар илт байв. Цэгц алхлан ирэх түүнийг, чихнийхээ ард сонсох төхөөрөмж зүүснийг харвал, Швейцар жард гэхээс илүү АНУ-ын нууц албаны ажилтан гэмээр ажээ.
Захирагч тэдэнтэй их л харь аялгатай англиар мэндлэхэд ийм том хүнд баймааргүй аяархан, бараг л шивнэсэн дуутай байлаа. Гэхдээ тун товч, цэргийн хүн шиг ярина. «Үдийн мэнд, эрхмүүдээ! Намайг Оливетти захирагч гэдэг- Швейцар жардын тэргүүн захирагч. Би танай захирал руу чинь ярьсан юм» гэлээ.
Витториа дээшээ өлийн: «Гялайлаа, эрхэм ээ» гэв.
Захирагч хариулсангүй, харин тэднийг дагаад яв хэмээн дохив. Тэгээд баахан цахим төхөөрөмж анивчих газраар өнгөрч, өрөөний хажуу ханан дахь хаалга руу дөхөв. Тэгээд, хаалгаа онгойлгоод: «Морил!» гэлээ.
Ландон, Витториа хоёр орвол, тэнд хана дүүрэн хар цагаан дүрстэй олон дэлгэц байх агаад Ватиканы өнцөг булан бүрийг хянан, залхуутай яа цэлэлзсэн харанхуй өрөө байв. Нэг залуу харуул тэр дэлгэцүүд рүү их л анхааралтай яа харж сууна.
«Fuori (ита. орхиё)» гэж Оливетти хэллээ.
Харуул хийж байснаа бушуухан дуусгаад, гарч одов.
Оливетти тэр олон дэлгэцийн нэгийг нь заасаар дэргэд нь очоод, тэдэн рүү эргэн: «Энэ дүрсийг Ватикан хийдийн хаа нэгтээ байгаа камераас ирүүлж байгаа юм. Та бүхэн надад тайлбарлаж өгнө үү».
Ландон, Витториа хоёр дэлгэц рүү ширтэн, зэрэг дуу алдав. Дүрс тов тодорхой байлаа. Ямар ч эргэлзээгүй. Тэнд СЭРН-ийн антиматерийн канистер байлаа. Дотор нь металл өнгөтэй нэгэн дусал агаарт хөвж, шингэн дэлгэц дээрх тоо анивчих тоолон, гэрэлтэн үзэгдэнэ. Гайхалтай нь, канистерын ойр орчин тас харанхуй байх агаад шүүгээнд юм уу, харанхуй өрөөнд байгаа бололтой. Дэлгэцийн дээр хэсэгт : ШУУД НЭВТРҮҮЛЭГ - КАМЕР#86 гэсэн бичиг байв.
Витториа канистерын доорх цаг руу хараад: «Зургаа хүрэхгүй цаг үлдэж шүү дээ» гэж Ландонд мэгдэн хэлэв.
Ландон цаг руу харан: «Тэгвэл бидэнд ...» гээд тооцох гэж оролдов. Дахиад л түүний дотор нь эвгүй оргилоо.
«Шөнө дунд хүртэл цаг байна» гэж Витториа үргэлжлүүлэв.
Шөнө дунд гэж Ландон өөртөө шивнэв. Өрнүүн сайхан зохиомжилжээ. Урьд шөнө үүнийг хулгайлсан этгээд цагаа яс барьжээ.
Оливетти энэ удаа шивнэх биш, исгэрэх мэт болж: «Энэ объект танай эд үү?» гэж асуулаа.
Витториа толгой дохиод: «Тийм, эрхэм ээ. Өчигдөр манайхаас хулгайлчихсан юм. Энэ бол антиматери гэдэг онц шатамхай бодис байгаа юм» гэлээ.
Оливетти хөдөлсөнгүй. «Би шатамхай бодистой их ажилласан хүн л дээ, Ветра авхай. Гэхдээ антиматери гэж л лав сонсоогүй юм байна» гэлээ.
«Энэ шинэ технологи л доо. Бид үүнийг одоо даруй олох хэрэгтэй, эсвэл Ватиканыг нүүлгэх хэрэгтэй болно.»
Оливетти нүдээ аниад, аажуухан нээхдээ, Витториаг дөнгөж сая хэлснээ өөрчлөх болов уу гэж бодсон бололтой. «Нүүлгэх ээ? Өнөө орой энд юу болоод байгааг та ер нь гадарлаж байна уу?»
«Тийм ээ, эрхэм ээ. Танай кардиналуудын чинь амь нас хутганы ирэн дээр байна. Одоо бидэнд зургаан цаг л байгаа. Та нар энийг олох талаар ямар нэг ахиц гаргав уу, үгүй юү?»
Оливетти толгойгоо сэгсрээд: «Бид хайж эхлээ ч үгүй байна л даа.»
Витториа эхэр татан цочоод: «Юу уу? Гэхдээ танай харуулууд хоорондоо юм эрж байгаа гэж яриад байсан шүү дээ».
«Эрж байгаа нь үнэн, гэхдээ танай канистерыг биш. Манай хүмүүс та нарт хамаагүй юм хайж байгаа юм» гэж Оливетти хэлэв.
Витториагийн хоолой хачин хахир болж: «Та нар тэр канистерыг хайж эхлээ ч үгүй байгаа юм уу?» гэлээ.
Оливеттигийн найрсаг зан хийсчих шиг болов. Тэр тэсвэр алдсан бололтой, хорхой шиг годгонон, нүдээ жартайлган байж: «Ветра авхай! Танд зарим нэг юм ярьж өгье. Танай захирал чинь намайг энэ зүйлийг ол гэхээс өөр, ямар нэг илүү зүйл утсаар ярьж, мэдээлэл өгөхийг хүсээгүй юм. Бид маш завгүй байна, тиймээс зарим нэг шаардлагатай үнэн зөв мэдээлэл авахаас нааш, яг одоо өөр хэрэг дээр ажиллаж байгаа амин чухал хүн хүчээ танай юмыг эрхэд зориулж үнэндээ чадахгүй нь» гэлээ.
«Энд хэрэгтэй гэх ганц л үнэн байна, эрхэм ээ. Зургаан цагийн дараа энэ төхөөрөмж Ватикан хийдийг чинь газартай нь самрах гээд байна» гэж Витториа арцав.
Оливетти хөдөлгөөнгүй зогсоод: «Ветра авхай, та нэг юм ойлгох хэрэгтэй» гэлээ. Дуу нь хатуу болсон байв. «Хэдийгээр Ватикан хийд балар эртний мэт харагдаж байгаа ч нийтийн, хувийн гарц нэг бүрийг хүний ертөнцийн хамгийн сүүлийн үеийн мэдрэгчээр тоноглосон байгаа. Хэн ч атугай шатамхай, тэсрэмтгий бодис яаж ийгээд орууллаа гэхэд тэр дороо илэрнэ. АНУ-ын Хар тамхи мөрдөх агентлагийн бүтээсэн цацраг идэвхит изотоп, үнэр шүүлтүүр гээд шатамхай, хорт бодисын хими сигнатурийг нь илрүүлж чадах бүх багаж бидэнд бий. Хамгийн сүүлийн үеийн металл илрүүлэгч, рентген скайнер ч бий.»
Витториа: «Үнэхээр сүрхий юм» гэж арцахдаа, яг л Оливеттигийнх шиг төмөр нүүртэй болчихсон байв. «даан ч антиматери бол цацраг идэвхгүй, химийн сигнатурь нь ус төрөгч шиг, тэгээд бас канистер нь хуванцар юм. Тэр төхөөрөмжүүдийн чинь аль нь ч илрүүлж чадахгүй» гэлээ.
«Гэхдээ энэ чинь тэжээлийн эх үүсвэртэй л байна шүү дээ» гэж Оливетти анивчин буй шингэн дэлгэц рүү заан: «Бидэнд никел-кадмумын бага ч атугай мөрийг...« гэлээ.
«Зай нь бас хуванцар юм аа».
Оливеттигийн тэвчээр барагдаж буй бололтой. «Хувандар зай гэнэ ээ?»
«Тефтонтой нийлэг тослог электролит юм».
Оливетти бүх биеэрээ дараад авах гэж байгаа юм шиг цээжээрээ бүсгүй рүү тонгойн: «Сеньорина, Ватикан cap бүр тэсрэх бөмбөгийн арав гаруй халдлага, заналхийлэлтэй тулгардаг юм. Би Швейцар жардыг тэсрэх бөмбөгийн хамгийн сүүлийн үеийн технологид биечлэн сургадаг. Тэгэхээр, цөмийн цэнэгтэй бэйсболын бөмбөг шиг хэмжээтэй түлшний голыг л хэлээгүй юм бол, таны яриад байгаа шиг тийм хүчтэй тэсрэх бодис одоогоор энэ дэлхий дээр байхгүйг би гадарлана шүү.»
Витториа түүнийг хүйтэн төмрөөр хайрах мэт ширтэн байж: «Байгальд нууцаа дэлгээгүй юм олон байдаг юм шүү» гэлээ.
Оливетти бүр нүүрээ наах шахан бүсгүй рүү ойртон, тонгойгоод: «Ингэхэд таныг хэн гэдгийг мэдэж болох сон болов уу? Та СЭРН-д ямар алба хашдаг билээ?» гэв.
«Би эрдэм шинжилгээний ахлах ажилтан. Энэ онц байдлыг шийдэхээр СЭРН-ийг Ватикан хийдтэй холбон ажиллах хүн байна» гэлээ.
«Бүдүүлэг сонсогдвол уучилна биз, гэхдээ хэрэв энэ үнэхээр онц байдал юм бол би танай захиралтай ярихгүй, тантай юу хийж байгаа хэрэг билээ? Та ингэхэд Ватикан хийдийг үл хүндэтгэн, шорттой ирдэг хэн гуай билээ?»
Ландон хувьсхийн гайхав. Ийм тулгамдуу нөхцөлд энэ хүн арай ч хувцасны сахилыг сахиулах гэж оролдохгүй байлгүй дээ. Гэхдээ чулуун бэлэг эрхтэн Ватиканы оршин суугчдад янаг тачаал өдөөж магадгүй юм бол, шорт өмссөн Витториа Ветра бүсгүй яах ч аргагүй үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж байлаа.
«Оливетти захирагч аа!» гэж Ландон тэсрэх бөмбөг шиг болтлоо улайрсан хоёрыг сатааруулах гэж дундуур нь ороод: «Намайг Роберт Ландон гэдэг. АНУ-д шашны түүх заадаг багш хүн л дээ, СЭРН-д ямар ч хамаагүй. Гэхдээ би антиматерийн туршилтыг нүдээрээ үзсэний хувьд, Ветра авхай ер бусын аюулын тухай яриад байгаа нь үнэн юм шүү гэмээр байна. Танай шашны эсрэг байдаг хүмүүс цуурганыг тасалдуулах зорилгоор энэ зүйлийг Ватиканы дотуур хүрээнд тавьсан гэж үзэх үндэслэл байгаа юм» гэлээ.
Оливетти Ландон руу давшилж: «Энд нэг богино өмдтэй хүүхэн нэг шингэний жижигхэн дусал Ватикан хийдийг газартай нь самрах гээд байна гэх, бас нэг Америк багш гуай биднийг шашны эсрэг бүлэг дайрах гээд байна гэх. Та нар надаар яг яалгах гээд байгаа юм бэ?» гэв.
«Тэр канистерыг яг одоо олоодох доо» гэж Витториа хэллээ.
«Ямар ч боломжгүй. Тэр чинь хаана ч байж магадгүй, гэтэл Ватикан хийд чинь асар том шүү дээ».
«Танай камеруудад чинь GPS байхгүй юм уу?»
«Камеруудыг нэг их хулгайлаад байдаггүй юм. Гэхдээ, энийг олох гэж хэдэн өдөр болно шүү дээ.»
Витториа мэгдэн: «Цаг хугацаа өдрөөр биш цагаар тоологдож байна. Бидэнд зургаахан цаг л байна» гэлээ.
«Юунд зургаахан цаг гэж?» гэж Оливеттигийн дуу улам хатуу ширүүн болов. Тэгээд дэлгэц дээр байгаа дүрс рүү заан: «Энэ тоо тоолж дуустал уу? Ватикан хийд газрын хөрснөөс арчигдтал уу? Манай аюулгүйн системийг басамжлаад байгаа хүмүүст би эелдэг байж чаддаггүй юм шүү. Энэ хананы дотор орж ирсэн ямар нэг ид шидийн механик төхөөрөмжид ч дургүй. Би зовниж байна. Ингэж зовних нь миний ажил үүрэг. Гэхдээ та нарын дөнгөж сая ярьсан юмыг огт зөвшөөрөмгүй байна».
Ландон хэлээ хазаж чадалгүй, бодож байснаа хэлчхэв. «Та Иллюминати гэж сонссон уу?»
Захирагчийн хүйтэн байдал бүр ч цэвдэг болчихлоо. Нүд нь цагаараад, олз руугаа үсрэх гэж байгаа араатан шиг болчхов. «Танд сануулъя. Надад ийм юманд үрэх цаг алга».
«Тэгэхээр та Иллюминати гэж сонссон байх нь ээ?»
Оливетти нүдээрээ сүлбэх мэт харна. «Би бол католик шашны тангарагтан цэрэг. Би мэдээж Иллюминати гэж сонссон. Тэр чинь алга болчхоод хэдэн арван жил болж байгаа шүү дээ.»
Ландон халаасаа ухаж, Леонардо Ветрагийн тамгалуулсан хүүрийн зурагтай факсыг гаргаж ирээд, Оливеттид өгөв.
Тэр зургийг үзэх зуур: «Би Иллюминатийг судалдаг юм» гэж Ландон хэлэв. «Би Иллюминати одоо хүртэл ажиллаж байдаг гэдэгт итгэж чадахгүй байсан юм. Гэхдээ энэ тэмдэг наана чинь гарсан, Иллюминати Ватикан хийдийн эсрэг хонзонтой зэргийг бодоод итгэхээс өөр аргагүй болоод байна л даа».
Оливетти нөгөө зургийг: «Компьютерээр зурсан эвлүүлэг шив» гэснээ Ландонд буцааж өгөв.
Ландон түүний тоомжиргүйг хараад мэл гайхав. «Эвлүүлэг ээ? Та тэр тэгш хэмийг нь хар л даа. Хүн хүнээс та үүний бодитой гэдгийг ...»
«Чухам бодитой гэдэг чинь л алга байна. СЭРН Ватиканы бодлогыг хэдэн арван жилийн турш шүүмжилж ирснийг Ветра авхай танд дуулгахаа мартсан юм шиг байна. Тэд Бүтээлийн онолоос татгалзах, Галилео, Коперникоос албан ёсоор уучлал гуйх, ёс суртахуунгүй, аюултай судалгаа хийж байна гэж шүүмжилдгээ боль гэж манайх руу ямагт заргалддаг байсан юм. Тэгэхээр, энийг юу гэж үзэх вэ? Дөрвөн зуун жилийн өмнөх сатаанлаг шүтлэгтнүүд үй олноор устгах өндөр технологийн зэвсэг барьчихсан, дахиж гарч ирж байна гэж үнэмших үү, эсвэл СЭРН-ийн нэг хэнээтэн ирээд, сайхан зохиосон худал юм ярьж, Ватиканы ариун ёслолыг тасалдуулах гэж байна гэх үү? Би алинд нь үнэмшвэл дээр вэ?» гэлээ.
«Наад зураг дээр чинь аав минь байгаа юм. Алуулчихсан. Та намайг тоглоом хийж байна гэж бодоод байгаа юм уу?» гэж Витториа оргилж байгаа галт уул шиг болчихсон, асуув.
«Мэдэхгүй юм даа, Ветра авхай. Мэдэж байгаа юм гэвэл, ямар нэг учир замбараатай хариулт сонсохоос нааш, түгшүүр зарлах хэрэг надад байхгүй гэдэг л байна. Нягт, чанд байна гэдэг миний үүрэг... шашны зан үйл энд саруул оюунаар шийдэгдэж байгаасай гэж тэр. Тэр тусмаа өнөөдөр».
Ландон: «Ядаж цуурганыг хойшлуул л даа» гэв.
«Хойшлуулах аа?» гэж Оливетти дуу алдаад: «Ямар их мунхаглал вэ? Цуурган гэдэг чинь бороо орохоор хойшлуулдаг Америк бэйсбол биш. Энэ бол чанд журамтай ариун явдал. Шинэ удирдагчаа хүлээж байгаа даян дэлхийн нэг тэрбум католикуудыг тооцоо болъё, гадаа байгаа дэлхийн олон олон хэвлэл мэдээллийг болъё гэсэн ч энэ зан үйлийн журам нь ариун - ямар нэг засварлах зүйл байж ч болохгүй. 1179 оноос хойш цуурган газар хөдлөлт, өлсгөлөн, тэр бүү хэл тахлыг даваад гарсан юм. Энэ бол алагдсан эрдэмтэн, юу болох нь мэдэгдэхгүй усан дуслаас болж хойшлуулаад байдаг эд биш».
Витториа: «Намайг удирдаж байгаа хүн дээрээ аваачаадах» гэж шаардав.
Оливетти гэнэт зогтусаад: «Би л байна шүү дээ» гэлээ.
«Үгүй ээ, шашны албанаас» гэлээ.
Оливеттигийн судас нь гүрдийгээд явчхав. «Бүх алба явчихсан. Швейцар жардыг тооцохгүй бол энэ Ватикан хийдэд байгаа хүмүүс бол Кардиналын чуулган. Тэд одоо Систин цогчинд байгаа».
«Гарын даа яагаа вэ?» гэж Ландон пал хийтэл асуув.
«Хэн ээ?»
«Сүүлчийн Папын гарын даа» гэж Ландон буруу санаагүй байгаа даа гэсэндээ өөрийгөө зоригжуулан давтлаа. Папыг нас барсны дараа Ватиканы эрх мэдлийг түр хадгалах тухай нарийн зохицуулсан журам байдгийг уншсан санагдана. Шинэ хуучин хоёр Папын хооронд бүх эрх мэдэл сүүлчийн Папын хувийн туслах - гарын даад шилждэг агаад тэр л цуурганы явцыг шинэ Гэгээн эцгийг сонгогдтол хянадаг ажээ. «Миний санахаар одоо гарын даа бүх асуудлыг хариуцаж байгаа байлгүй дээ».
«Il camerlingo (ита. Гарын даа)» гэж Оливлетти хэлэв. «Камерлинго (ита. гарын даа) энд байгаа цорын ганц гэлэн. Сүүлийн Папын гарын хүн байгаа юм».
«Гэхдээ тэр энд байгаа. Та түүнд захирагдах ёстой биз, тийм үү?»
Оливети элгээ эвхэн: «Ландон гуай. Ватиканы хууль ёсоор камерлинго цуурганы үеэр гүйцэтгэх эрх мэдлийг авдаг нь үнэн, учир нь тэр хүн уулаасаа Папад сонгогдох эрхгүй тул сонгуулийг голч байлгаж магадгүй болохоор л тэр юм. Танай ерөнхийлөгч нас барвал туслахуудынх нь нэг нь бүрэн эрхийг нь орлож, зууван танхимд суудагтай л адилхан шүү дээ. Камерлинго залуухан хүн, аюулгүй байдал, харуул хамгаалалттай холбоотой мэдлэг нь маруухан. Тиймээс аливаа чухаг бүхний нэрийн өмнөөс би энд бүхнийг хариуцаж байна даа» гэлээ.
Витториа: «Түүнтэй л уулзмаар байна» гэлээ.
«Болохгүй ээ. Цуурган дөчин минутын дараа эхэлнэ. Тэгэхээр камерлинго Папын албан өрөөнд бэлтгэл хийж байгаа байх. Тиймээс аюулгүйн асуудлаар түүнийг сатааруулаад хэрэггүй биз дээ».
Витториа юм хэлэх гэсэн боловч, хаалга тогших чимээ хэлэх гэж байсныг тасалчхав. Оливетти хаалга онгойлголоо.
Бүрэн зэвсэгтэй харуул цаана нь үзэгдэж, цагаа заагаад: «Е l'ora commandante (ита. Цаг боллоо, захирагч аа)» гэлээ.
Ландон өөрийнхөө цагийг харж, толгой дохив. Тэгснээ Ландон, Витториа хоёр руу эргэж хараад хувь заяаг нь шийдэх гэж байгаа шүүгч шиг тэвхийн зогсов. «Намайг дагаад явна уу» гэж тэр хэлээд, тэр хоёрыг хяналтын өрөөн дундуур авч явж, цаад хананд нь байгаа шилэн хорго шиг битүү өрөөнд аваачив. «Энэ миний өрөө байгаа юм» гээд оруулав.Тэнд онцгой юм юу ч байсангүй, цаас овоорсон ширээ, хавтас хийх шургуулга, эвхдэг сандал, ус хөргөгч л байлаа. «Би арваад минутын дараа ирнэ. Энэ хооронд та нар юу хийхээ бодно биз» гэв.
Витториа огцом эргэж: «Та зүгээр л ингээд явчхаж болохгүй, тэр канистер чинь ...» гэтэл Оливетти: «Надад наадахад чинь үрэх цаг алга. Тэгэхээр би та нарыг цуурган дуусаж завтай болтлоо түр хорьсон нь дээр байх» гэлээ.
«Сениорь, spazzare di capella (ита. Хийдийг цэвэрлэх)» гэж харуул залуу цагаа заан, Оливеттиг шавдуулав.
Оливетти толгой дохиод, явахаар завдав.
«Spazzare di capella? Та нар хийдийг цэвэрлэх гэж байгаа юм уу?»гэж Витториа асуув.
Оливетти залхсан байдалтай хараад: «Бид хийдийг чагнах төхөөрөмжөөс цэвэрлэх гэж байгаа юм, Ветра авхай. Энэ аюулгүй байдалтай холбоотой ажил, гэхдээ та ч ойлгохгүй биз дээ» гэж шалдан хөл рүү нь дохиж, тохуурхан дайруулав.
Тэгээд шил нь сугарч хяхартал, хаалгаа тас хийлгэн хаагаад, нүд ирмэхийн зуур түлхүүр гаргаж ирээд түгжчихэв. Хүнд оньс тархийтэл хаагдлаа.
«Хөөе, чи муу тэнэг, ингэж болохгүй шүү дээ» гэж Витториа цамнан хашхичив.
Ландон шилэн хаалганы цаана Оливетти харуул руу тонгойн нэг юм хэлэхэд, цаадах нь толгой дохихыг харав. Тэгээд түүнийг явахад харуул эргэж, цонхны цаанаас тэдэн рүү харж, элгээ эвхэн зогсоход ташаандаа зүүсэн гар буу нь ил харагдана.
Гайхалтай зөв, даан ч цагаа олсонгүй гэж Ландон бодлоо.
Хэсэг 37

Витториа хаалганы цаана байгаа харуул руу ширтэнэ. Харуул ч өнгөлөг сайхан хувцастайгаа муу ёр зөгнөх шиг шийдэмгий гэгч, өөдөөс нь нүд цавчихгүй тайван ширтэнэ.
Che fiasco (ита. Юу болоод байна даа). Ингээд шарваар өмссөн зэвсэгт этгээдийн барьцаанд үлдчих нь энэ үү гэж Витториа бодлоо.
Витториа Ландоныг чимээгүй зогсохыг хараад, Харвардад үнэ хүрдэг тэр гайхалтай ухаалаг тархиндаа эндээс хэрхэн гарах тухайгаа бодож байгаа болов уу гэж найдав. Гэхдээ царай нь юм бодож байгаа гэхээсээ илүү мэгдэн сандарсан байдалтай харагдахад, түүнийг энэ хэрэгт дэмий хутгаж дээ гэж харамсав.
Витториа эхлээд гар утсаараа Колэр рүү ярьдаг юм уу гэж бодсон ч, удалгүй дэмий санагдав. Нэгд, харуул орж ирээд гар утсыг нь булаагаад авчих нь лавтай. Хоёрт, Колэртэй ярилаа гэхэд, өвчин нь гайгүй болсон ч гэсэн ямар нэг юм хийх сөхөөгүй байгаа байж магадгүй билээ. Тэгээд ч Оливетти яг одоо хэнийг ч ярьсан авч хэлэлцэхээргүй байгаа нь тодорхой байлаа.
Санаарай, санаарай! Энэ дасгалын хариуг санаарай гэж Витториа амандаа шивнэнэ.
Санана гэдэг Буддист гүн ухааны арга байлаа. Витториа ямар ч боломжгүй асуудлын шийдлийг асууж, тархиа зовоохын оронд зүгээр л тархиндаа эргэж санахыг хичээдэг ажээ. Санана гэж бодохоор, хариултыг нь хэзээ нэгэнтээ мэддэг байсан юм шиг санагдана ... тиймээс ямар ч айх явдалгүй, хариулт нь бэлэн байгааг мэдэрч, харин санах л хэрэгтэй байдаг ажээ. Витториа энэ аргаа урьд нь ихэнх хүн боломжгүй гэж боддог байсан асуудлыг шийдэхэд олонтаа ашиглаж байлаа.
Харамсалтай нь, одоохондоо тэр арга нь огт үр дүнгүй байв. Тэгээд Витториа байгаа боломжуудаа үнэллээ. Тэр хэн нэгнийг анхааруулах хэрэгтэй байв. Ватиканд байгаа хэн нэгэн түүнийг анхааралтай яа сонсох хэрэгтэй байлаа. Гэхдээ хэн тэр вэ? Камерлинго юу? Тэгээд яаж мэдэгдэх вэ? Өөрөө ганцхан хаалгатай шилэн хоргонд түгжээтэй сууж байх.
Хэрэгсэл! Хэрэглэчихмээр юм энд тэндгүй ямагт олдоно. Витториа ойр тойронд байгаа юмаа хянуур ажив.
Бүсгүй зөнгөөрөө мөрөө буулгаж, харцаа хураан, гурвантаа гүн гэгч амьсгаа уушгиндаа хураалаа. Зүрхний цохилт нь удааширч, булчин шөрмөс нь сулрав. Тэгээд, тархинд эргэлдэх элдэв сандрал ариллаа. За, одоо оюун ухаанаа цэвэрлэе. Яавал энэ муу байдлыг нааштай болгож болох вэ? Хэрэглэчихмээр юм надад юу байгаа билээ?
Ветрагийн задлан шинжлэх чадвар ямагт түүний хамгийн хүчирхэг зэвсэг байдаг байлаа. Хормын дотор, ингэж хоригдсон нь эндээс гарах хамгийн таатай завшаан болохыг ухаарав.
«Би утсаар ярьлаа» гэж бүсгүй гэнэт шийдэмгий хэлэв.
Ландон дээшээ хараад: «Би чамайг Колэр рүү утаст гэж хэлэх гэж байсан юм, гэхдээ ...» гэв.
Витториа яриаг нь таслан: «Колэр рүү биш ээ. Өөр хүн рүү.»
«Хэн рүү гэж?»
«Камерлинго руу!»
Ландон гайхан мэлрэв. «Чи камерлинго руу утастах гэж үү? Яаж?»
«Оливетти камерлингог Папын албан өрөөнд байгаа гэсэн».
«Тийм л дээ. Гэхдээ чи Папын өрөөнийх нь дугаарыг мэдэх юм уу?»
«Үгүй ээ. Гэхдээ өөрийнхөө утаснаас ярихгүй» гээд бүсгүй Оливеттигийн өндөр технологийн холбооны хэрэгслээр тоноглосон ширээ рүү дохив. Тэнд шууд холбогдох олон олон товч байлаа.»Харуулын албаны даргад Папын өрөө рүү шууд залгадаг товч байж л таараа» гэв.
«Гэхдээ.., бид хоёроос зургаахан тохой зайд, буу зүүсэн мангас шиг залуу зогсож байгаа шүү дээ».
«Гэхдээ бид хоёрыг цоожилчихсон шүү дээ».
«Би ч мэдээд л байгаа л даа».
«Үгүй ээ, би харуул ч гэсэн бас цоожлуулчихсан гээд байна шүү дээ. Энэ чинь Оливеттигийн хувийн өрөө. Өөр хүнд түлхүүр нь байгаа гэж бодохгүй л байна шүү».
Ландон харуул руу харав. «Энэ шил нимгэн, харин тэр буу бол гайгүй том юм байна шүү дээ».
«Тэр яав л гэж. Утсаар ярилаа гэж буудах юм уу?»
«Хэн мэдэх вэ дээ. Энэ чинь шал өөр газар, юм бүхэн шал өөр шүү дээ».
«Тэгээд, хоёулаа сүүлчийнхээ таван цаг дөчин найман минутыг Ватиканы шоронд сууж өнгөрөөх үү? Антиматери яаж дэлбэрэхийг их ойрхноос харах азтай юм даа, чи бид хоёр?»
Ландон гацчихав. «Гэхдээ чамайг утас авмагц, харуул Оливетти рүү гүйнэ. Тэгээд ч, энд бараг хорь гаруй товч байна шүү дээ. Ямар ч тэмдэг байхгүй шүү. Бүгд рүү нь залгаж азаа үзэх юм уу?»
Витториа утас руу алхах зуураа: «Үгүй шүү. Ганцхан л товч дарна». Тэгээд харилцуурыг авч хамгийн түрүүний товчийг дарав. «Дугаар нэг. Би хармаанд чинь байгаа Иллюминатигийн зурсан америк долларуудын чинь нэгээр нь энэ бол Папын өрөөний дугаар мөн гээд мөрийцчих үү? Швейцар жардын ахлагчид өөр юу тийм их чухал байх билээ?»
Ландон хариулж ч амжсангүй. Харуул бууныхаа бөгсөөр хаалганы шил рүү нүдэж эхлэв. Бүсгүй рүү утсаа тавь гэж дохиж байлаа.
Витториа даапаалан, түүн рүү нүдээ ирмэхэд, харуул уурласандаа галзуурах гэж байх шиг харагдана.
Ландон хаалганаас холдож, Витториа руу эргэлээ. «Чиний зөв бололтой шүү. Харуул нэг их баясахгүй шинжгүй харагдаад байна».
«Чөтгөр гэж. Дуу хурааж байна» гэж харилцуурыг чагнангаа цаадах нь хэлэв.
«Дуу хураах аа? Пап автомат хариулагчтай байх нь ээ?» гэж Ландон асуулаа.
«Папын өрөө биш байна аа. Ватиканы хоолны газрын долоо хоногийн цэс байна, золиг гэж» гэснээ Витториа харилцуураа тавилаа.
Ландон сулхан инээвхийлээд, шилэн хаалганы цаана уурлан цовхчиж, Оливетти руу холбоогоор хашхичиж байгаа харуул залуу руу харлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.09.15 7:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Хэхэ мундаг шүү. Маш их баярлалаа.

Зарим ийм ажлаа сайн мэддэг Оливетти захирагч мэтийн хүмүүс ажилд үнэн саад болно шүү

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.09.15 11:12 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
oo balai yumbe, bish baidag kk
bayrllaa

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 285 posts ]  Go to page Previous 1 2 3 4 511 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited