#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.23.17 11:21 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 282 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11 Next
Author Message
PostPosted: Apr.21.15 11:01 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
камерлинго галзуу хүн байжээ зайлуул


Top
   
PostPosted: Apr.22.15 12:26 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 683
ёстой орчлон орвонгоороо эргэнэ гэдэг л энэ байх даа, яаж ийм адал явдал зохиож чаддаг байнаа, бурхан чөтгөр 2-ыг ч ялгах арга алга. Папад тариа хийдгийг ганц хүн л мэддэг бсан гэхэд ч камерлингог огт сэжиглээгүй шүү, ёстой их баярлалааа,


Top
   
PostPosted: Apr.22.15 12:39 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Энэ зохиолын үйл явдал өрнөл ердөө 24 цагт багтаж, хөөрхий Ландон үхэх эрсдэлд хэдэнтээ ороод амьд гардаг гайхамшигтай. Ландон шиг өндөрөөс унаад, юманд даруулж бүтээд, агааргүй орчинд бүтээд, усанд живээд, мэргэжилийн алуурчинтай тулаад үхдэггүй хүнийг бурхан ивгээсэн гэхгүй бол өөр юу гэх вэ.


Top
   
PostPosted: Apr.22.15 5:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6217
Location: Энд
Ээ ёстой солиотой хүн бжээ хөөрхий. Гэхдээ Папын үгийг сонсохгүй яав даа. Яасан ч хурдан шийдэж яасан ч хурдан хэрэгжүүлдэг юм. Ландон ч аргагүй гол дүр л дээ ккк юмны учрыг маш хурдан олно, ямар ч хэцүү нөхцөл бдлаас яаж ийгээд амьд гарна. Рошер харин Колерийг яаж таньдаг бваа. Утсаар яриад шууд таньсан шүү дээ. Би камерлинго л яриад бүх үнэнийг хэлээд эцэст нь Рошерийг золиослочихлоо гэж бодож бсан юм.

Маш их баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.22.15 10:12 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 135

Үүр орой цайлаа.
Өглөө орсон борооны дараа талбайд хурсан олон таржээ. Харин хэвлэлийнхний мухлаг тэргүүд үлдэж, машин дотроосоо шөнийн явдлыг гайхан ярьцгаана. Дэлхий даяар нэг ч сүм цурам хийсэнгүй. Бүх шашин, бүх сүм юу болж өнгөрсөн, яагаад ийм юм болсон, ямар сургамжтай талаар хүүрнэн хэлэлцэнэ. Олон олон асуулт байвч хариултууд нь улам олон асуулт авчрахаас хэтрэхгүй ажээ. Ватикан чимээгүй хэвээр, ямар ч мэдэгдэл гаргасангүй хэвээр.
Гүнээс гүнд Ватиканы гүдинд, Мортати кардинал онгорхой авсны хажууд, гав ганцаараа сөхрөн суужээ. Хөөрхий хөгшний харласан хэлэнд хүрч, амыг нь хаалаа. Дээрхийн гэгээн амгалан харагдана. Мөнхрөх гэж л ийм байдаг биз ээ.
Мортатигийн хөлний тэнд алтан бумбатай үнс байлаа. Өвгөн өөрийнхөө гараар тэр үнсийг цуглуулж, энд авчирчээ. «Өршөөх биз дээ» гэж өвгөн Дээрхийн гэгээнд хэлээд, алтан бумбыг Паптаны хажууд эвтэйхэн тавилаа. «Хүүгээ хайрлах эцгийн хайраас аугаа зүйл үгүй билээ». Тэгээд бумбаа Папын дээлний доор хүний нүднээс далд шургуулав. Энэ ариун бунхан гагцхүү нөгчсөн Папад зориулсан эд боловч, Мортатид ингэх нь зүйд нийцэм санагдана.
«Дээдэс минь!» хэмээн нэг хүн бунханд орж ирээд хэлэв. Дэслэгч Шартрон гурван харуулаа дагуулан иржээ. «Тэд цуурганд цуглаад бэлэн байна» гэв.
Мортати толгой дохиод: «Одоохон» гэлээ. Тэгээд, чулуун авс руу сүүлийн удаа хараад, хүчлэн бослоо. Тэгээд, харуулууд руу эргэн харж: «Дээрхийн гэгээн одоо л нэг амар амгалангаа оллоо доо» гэв.
Харуулууд очоод, Папын авсны тагийг хүчлэн түлхэж, хуучин байранд нь тавилаа.
Мортати ганцаараа Боржа цэцэрлэгийг өнгөрөн, Систин цогчин руу зөөлөн алхаж явна. Сэвшээ салхи дээлийнх нь хормойг үлээнэ. Апостолийн асраас нэг кардинал зэрэгцэн ирээд, хамт алхлаа.
«Таныг дагалдан цуурган руу явахыг соёрхож хайрла, эрхэм ээ». «Үгүй дээ, та л надад соёрх».
«Эрхэм ээ! Кардиналын чуулган урьд шөнийн явдлын төлөө, танаас өршөөл эрж байна. Бид үнэндээ сохорчихсон байжээ» хэмээн тэр түвдэнгүй өгүүллээ.
«Бидний оюун заримдаа сэтгэл минь үнэн байгаасай гэж хүссэн зүйлийг л хардаг шүү дээ» гэж Мортати зөөллөн хариулав.
Нөгөө кардинал хэсэг чимээгүй дагаж явснаа: «Танд хэлсэн үү? Та одoo Их сонгогч байхаа больсон шүү дээ» гэлээ.
Мортати инээвхийлэн: «Хэлсэн. Түүний чинь төлөө би бурханд талархаад байгаа юм» гэв.
«Чуулган таныг нийцтэй хүн гэж үзэж байгаа».
«Энэ шашинд сайхан сэтгэлтэн дүүрэн шүү дээ».
«Та ухаантай хүн. Та биднийг сайн удирдах байх».
«Би хөгшин хүн шүү дээ. Хэр удах билээ дээ?»
Тэгээд хоёулаа инээлдэв.
Тэд Боржа цэцэрлэгийн эцэст хүрэхэд, кардинал зогтусан, Мортати руу эргэж, сэжиглэж түвдэхгүй байгаа аятай хараад, энэ шөнийн аймшигт явдлуудаас сургамж авсан байртай, болгоомжтой асуув.
«Тагт дээр ямар ч үлдэгдэл байгаагүй гэж та сонсов уу?» гэж бараг л шивнэлээ.
Мортати гунигтай яа инээвхийлэн: «Борооны ус угаагаад арилгачхаа биз дээ» гэв.
Нөгөө кардинал бүрхэг тэнгэр рүү ширтэн: «Магадгүй л юм» гэлээ.
Хэсэг 136

Өглөө дүл тэнгэр үүлэрхэг байсан хэдий ч, Систин цогчны яндангаас анх удаа цагаан утаа олгойдлоо. Сувдан утаа дээшээ гогцоорон олгойдоод, салхинд үлээгдэн сарнина.
Тэртээ доор, Гунтер Глик сурвалжлагч тэр дүрсийг чимээгүйхэн ажиглаж байлаа. Сүүлийн бүлэг ...
Чинита Макри ард нь ирээд, камераа мөрөн дээрээ тавьж: «Цаг боллоо» гэв.
Глик толгойгоо дохив. Тэгээд, Чинита руу эргэж хараад, үсээ илэн, гүнзгий амьсгаа авав. Сүүлчийн минь нэвтрүүлэг хэмээн бодлоо. Тэднийг харах гээд хэсэг хүн цуглав.
«Жаран секундийн дараа шууд» гээд Макри анхаарууллаа.
Глик мөрөн дээгүүрээ Систин цогчны дээвэр рүү ширэв татаад: «Утааг авч байна уу?» гэлээ.
Макри толгой дохино. «Би яаж авахаа мэднэ ээ, Гунтер».
Мэдээж шүү дээ. Глик дэмий юм хэлжээ. Макригийн урд шөнө авсан зураг бараг л Пулцерийн шагнал авсан байх аа. Харин түүний ажил ... энэ тухай бодохыг хүссэнгүй. BBC түүнийг халах байх, агентлаг маргаашаас эхлээд л СЭРН, Жорж Буш гээд л олон газраас шүүхэд зарга үүсгэсэн мэдэгдэл авна даа.
«Чи дажгүй харагдаж байна» гэж Чинита хэлээд, камерын цаанаас жаахан санаа зовнингуй байртай: «Чамд нэг юм хэлэх үү ...» гэснээ хэлээ хазаад больчхов.
«Зөвлөгөө юү?»
Макри санаа алдаад: «Би зүгээр л гэнэтийн зүйл битгий хийгээрэй гэх гэсэн юм» гэлээ.
«Мэдлээ, мэдлээ. Зүгээр л шууд сурвалжлага» гэв.
«Шуудын шууд сурвалжлага шүү. Итгэлээ шүү» гэлээ.
Глик инээвхийлэв. Шууд сурвалжлага гэнэ ээ. Мангар юм уу? Өнгөрсөн шөнийнх шиг сурвалжлага үнэтэй шүү. Эрсдэл хийх хэрэгтэй. Бөмбөгдөх хэрэгтэй. Хэн ч төсөөлөөгүй байсан үнэн гэнэт илэрнэ.
Азаа эргүүлж авчрах төлөвлөгөө Гликт байлаа...
«За эхэллээ... тав ... дөрөв ... гурав ...»
Чинита Макри камерынхаа дурангаар Глик рүү харахад нүд нь зальжин инээвхийлж байв. Би энэнд итгэдэг тэнэг юм аа. Юу бодож байсан юм бол оо?
Яах ч аргагүй цаг боллоо. Тэд дэлгэц дээр шууд гарч байна.
«Гунтер Глик Ватикан хийдээс шууд сурвалжилж байна». Систин цогчноос олгойдон буй цагаан утааг харуулан, Глик камерын өөдөөс төгөлдөр харан зогсоно. «Ноёд, хадагтай нар аа! Одоо албан ёсны боллоо. Далан есөн настай дэвшилтэт үзэлтэн Саверио Мортати кардинал дөнгөж сая Ватикан хийдийн Папаар сонгогдлоо. Кардиналын чуулганы санал нэгтэй шийдвэрээр Мортатиг сонгожээ.» Макри одоо л нэг санаа амрав. Глик өнөөдөр жинхэнэ мэргэжлийн хүн шиг ажиллаж байв. Глик амьдралдаа анх удаа яг л сурвалжлагч хүн шиг харагдаж, сонсогдож байлаа.
Гликийн дуу мэргэжлийн төвшинд аажим чангарч: «Өнгөрсөн шөнө болсон гайхамшигт явдлын тухай Ватикан өнөөг хүртэл тодорхой тайлбар өгөөгүй л байна» гэлээ.
Сайн байна. Макри санаа уужирч байв. Одоохондоо болж л байна.
Глик хоолойнхоо өнгөнд эмгэнэл тодруулан, дуугаа намсгав. «Өнгөрсөн шөнө гайхамшиг дагуулсантайгаа адил бас харуусал дагуулсан шөнө байлаа. Дөрвөн кардиналаас гадна Швейцар жардын Оливетти захирагч, Рошер занги хоёр үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдлээ. Түүнчлэн СЭРН-ийн суут физикч, антиматери технологийг нээсэн Леонардо Ветра, мөн Ватикан хийдэд нисч ирээд туслах гээд, явцын дунд үрэгдсэн СЭРН-ийн захирал Максимлиан Колэр нар үрэгдэгсдийн дунд байна. Колэр гуай хэрхэн өнгөрсөн талаар албан ёсны тайлбар байхгүй байгаа ч ужиг өвчин нь сэдэрснээс болсон гэсэн яриа гараад байна».
Макри толгойгоо дохилоо. Сурвалжлага яг л тохирсон ёсоороо явж байлаа.
«Урд шөнө Ватиканы тэнгэрт болсон тэсрэлттэй холбоотой СЭРН-ийн антиматерийн технологи эрдэмтдийн дунд бахдал зовнил зэрэг төрүүлсэн халуун сэдэв болоод байна. Колэр агсны туслах Силвиа Бодлок авхай Женевээс мэдэгдсэнээр бол СЭРН-ийн удирдах зөвлөл антиматерийн потенциалын талаар сонирхож байгаа ч аюулгүй байдлын тодорхой заавар боловсруулах хүртэл холбогдох судалгаа, лицензийг зогсоож байгаа юм байна.»
Онц гэж Макри бодоод Одоо дуусгаарай.
Гэхдээ Глик дуусгасангүй. Харин ч дуусгах дохио өгөхийн оронд камерын өөдөөс алхан, зальжин инээмсэглэн «Сурвалжлагаа дуусгахаас өмнө...» гэлээ.
«Боль л доо!»
«... Бид нэгэн хүнийг зочноор уриад байна».
Чинитагийн гар нь камер дээрээ хөшчихөв. Зочин? Ямар чөтгөрөө хийгээд байгаа юм бэ? Юун зочин? Дуусгаач! Гэхдээ Глик яриад эхэлчихсэн болохоор нэгэнт хоцорсон байлаа.
«Миний танилцуулах гэж байгаа хүн бол Америкаас ирсэн нэрт судлаач...»
Чинита гайхав. Глик тойроод зогсоо хүмүүс рүүгээ дохин зочноо урьж, нэг хүн тэндээс урагш алхан гарах үед бүсгүй амьсгаа даран хүлээж дотроо залбирна. Роберт Ландоныг олоод ирсэн байгаасай ... хоёрын хооронд сэрдэх онолч, дэл сул этгээд л биш шүү!
Гликийн зочин камерын дүрсэнд орж ирэх үед Макригийн зүрх зогсчих шиг болов. Роберт Ландон биш байлаа. Тэр жинс өмссөн, халзан толгойтой, зузаан нүдний шил зүүсэн хүн гартаа кока коланы лааз барьчихсан зогсож байлаа. Дэл сул этгээд!
«Чикагогийн Дэ Полын их сургуулийн багш, Ватикан судлалаар мэргэжсэн эрдэмтэн Жозеф Ванек докторыг танилцуулъя» хэмээн Глик зарлалаа.
Макригийн сэтгэл бага зэрэг амсхийв. Энэ хүн сэрдэх онолч биш, түүний тухай бүсгүй нэлээдгүй сонсож байжээ.
«Ванек доктор, танд өнгөрсөн шөнийн цуурганы тухайд бидэнтэй хуваалцах сонин мэдээ бий юү?» гэж Глик асуув.
«Байгаа шүү!» гэж Ванек америк маягаар сайрхаад: «Ийм олон гайхалтай зүйл тохиолдсон шөнийн дараа, өөр гайхалтай зүйл үлдсэн гэхэд хэцүү л дээ ... гэхдээ» гээд тэр хэсэг чимээгүй боллоо.
Глик инээвхийлэн: «Гэхдээ, бас өөр ямар нэг гайхалтай зүйл энэ шөнийн олон явдлын дараа үлдсэн гэж үү?» гэж шавдуулав.
Ванек толгойгоо дохиод: «Тийм шүү. Энэ жигтэй сонсогдож байж магадгүй ч гэсэн кардиналын энэ чуулган хоёр Пап сонгочихлоо».
Макри камераа унагачих шахав.
Глик цоргин инээмсэглэж: «Хоёр Пап гэнэ ээ?» гэлээ.
Эрдэмтэн гуай толгойгоо дохиод: «Тийм. Эхлээд би насаараа Папын сонгуулийн тухай Ватиканы хуулийг судалсан хүн гэдгээ хэлмээр байна. Цуурганы хуулиуд хэтэрхий ээдрээтэй, зарим нь мартагдсан, заримыг нь хуучирсан гээд анзаарахаа больчихсон байдаг. Миний хэлэх зүйлийг бүр Их сонгогч өөрөө мэдэхгүй байж ч магадгүй. Гэхдээ л ... эртний мартагдсан хууль Romano Pontifici Eligendo, Numero 63 (Ромын хамбыг сонгох хууль, Дугаар 63)-т зааснаар санал хураана гэдэг Папыг тодруулах цорын ганц зам биш юм. Өөр «Шагшин тодруулах» гэх илүү ариун зам бас бий. Өнгөрсөн шөнө ийм явдал бас боллоо» гээд дуугүй болов.
Глик зочин руугаа харж: «Тэгээд цааш нь?» гэв.
«Өчигдөр шөнө Карло Вентреска камерлинго ордны дээвэр дээр байх үед, доор нь байсан бүх кардинал түүний нэрийг нэгэн дуугаар дуудаж байсныг санаж байна уу?»
«Тэгэлгүй яах вэ?»
«Түүнтэй холбоотой эртний нэгэн хуулийг би энд үгчлэн уншья» гээд хармаанаасаа хэсэг цааш гаргаж ирээд, хоолойгоо засаад уншлаа. «Шагшин тодруулах гэдэг нь Ариун сүнс заасан мэт бүх кардинал зоргоороо, хар аяндаа, нэгэн дуугаар, чангаар хэн нэгний нэрийг дуудахыг хэлнэ»
«Тэгэхээр урд шөнө кардиналууд Карло Вентрескагийн нэрийг хамтдаа дуудахдаа, түүнийг кардиналаар сонгочихсон хэрэг үү?»
«Тэгж таарч байгаа юм. Түүнээс гадна энэ хуулиар бол Шагшин тодруулахад тухайн хүн нийцтэй эсэх нь хамаагүй, жирийн гэлэн, хамба, кардинал хэнийг ч сонгож болдог юм. Тэгэхээр, энэ заалтаар бол камерлинго яах аргагүй Папаар сонгогдсон болж таарч байна даа» гэж Ванек доктор камер руу эгц харан хэлээд, цааш нь өгүүлэв. «Тэгэхээр ийм болжээ гэж тоймлож болно. Карло Вентреска өчигдөр орой Пап болсон. Харамсалтай нь тэр арван долоохон минутын дараа больсон. Хэрэв тэр гайхалтай галт багана босгон алга болчхоогүй бол түүний шарил өдийд Ватиканы бунханд бусад Папын хамт байж байх байлаа».
«Баярлалаа, доктор оо» гээд Глик Макри руу эргэн «Та мэлмий «гэгээрүүлсэн» тайлбар хийлээ» гэлээ.
Хэсэг 137

Ромын коллизиумын орой дээр Витториа зогсоод инээд, алдан залуугаа даллан дуудна. «Хүүе, Роберт, хурдлаач ээ. Би арай залуухан эртэй суудаг байж дээ». Бүсгүй адтай яа хөхрөх аж.
Эрийнх нь хөл бул чулуу шиг бадайрч, бүсгүйнхээ алхааг гүйцэх гэж зүдрэн: «Хүлээгээрэй хө, хүлээ л дээ» хэмээн бувтнана.
Зүрх нь амаар гарах гэж байгаа юм шиг дэлсэж байв.
Роберт Ландон гэнэт сэрчихлээ.
Харанхуй байв.
Тэр хаана байгаагаа ухаарах гэж харь орны зөөлөн орон дээр удаан хэвтлээ. Дэр нь том, гайхалтай зөөлөн ажээ. Агаарт аятайхан үнэр ханхална. Өрөөний нөгөө талд хоёр хавтастай шилэн хаалга онгорхой, цаана нь тансаг тагтаар сарны доогуур татсан үүлний тэртээгээс зөөлөн салхи сэвшинэ. Ландон хаана байгаагаа, яаж энд ирснээ санах гэж хичээнэ.
Толгойд нь байж боломгүй олон үйл явдал эргэлдсээр...
Шидийн гал ноцож ... олны дундаас нэгэн ангель дээш хөөрөн одож ... бүсгүй зөөлөн гараараа гарыг нь атгаж, шөнийн харанхуй руу дагуулан ... ядарч, туйлдсан түүнийг гудамжаар хөтлөн гүйж... энд... энэ өрөөнд авчран ... хагас нойрмог түүнийг халуун шүршүүрт оруулж... оронд нь хэвтүүлээд... үхсэн мэт нам унттал нь сахиж сууна.
Харанхуй дунд Ландон хажуудаа байгаа өөр нэг ор олж харлаа. Унтахаар зассан боловч хоосон байлаа. Залгаа өрөөнд хүн шүршүүрт орж байгаа чимээ гарна.
Витториагийн орыг харж байснаа, дэрэн дээр нь том үсгээр шивсэн үг олж харав. Бернини Зочид буудал. Ландон инээвхийлнэ. Витториа сайн сонгожээ. Хуучны тансаг засал Бернинигийн Тритон усан оргилуурын дээрээс өнгийнө... Ромд үүнээс илүү зохистой буудал байсангүй.
Нойрмоглон хэвтээ Ландоныг хаалга нүдэх чимээ сэрээв. Нэг хүн чанга чанга нүдэж байлаа.
Ландон гайхасхийн дурамжхан өндийв. Бид хоёрыг энд байгаа гэж хүн мэдэхгүй дээ гэж бодохоор сэтгэлд эвгүйцэв. Бернини зочид буудлын тансаг халаадыг эгэлдрэглээд, унтлагынхаа өрөөнөөс үүдний гонховч руу алхлаа. Том царсан хаалгаа харан, хэсэг зогссоноо, татаж онгойлгов.
Хөх ягаан, шар өнгийн дүрэмт хувцастай хүчирхэг залуу өмнө нь зогсч байлаа. «Намайг Шартрон дэслэгч гэдэг. Швейцар жардаас явна» хэмээн өөрийгөө танилцуулав.
Ландон тэрийг хэн гэдгийг мэдэхийн цаагуур мэдэж байлаа. «Та та нар биднийг яаж олоо вэ?»
«Та хоёрыг талбайгаас явахыг хараад, бид дагасан юм л даа. Харин та хоёрыг эндээ байгааг мэдээд, санаа амарлаа» гэв.
Кардиналууд Ландон, Витториа хоёрыг Ватикан хийд рүү буцаагаад аваад ир гэж Шартроныг явуулсан юм биш биз гэж бодоод гэнэт түвэгшээв. Кардиналуудаас гадна үнэнийг мэдэж байгаа хүн бол тэр хоёр билээ.
«Дээрхийн гэгээнтэн танд үүнийг дамжуулаарай гэсэн юм» гэж Шартрон хэлээд, Ватиканы сүлдээр лацадсан дугтуй өглөө. Ландон дугтуйгаа онгойлгож, гараар бичсэн зурвасыг уншив.
Ландон гуай, Ветра авхай нарт,
Та бүхний нэгэнт гаргасан хичээл зүтгэлд тань талархан, сүүлийн хорин дөрвөн цагт болсон явдлыг нууцлан үлдээрэй хэмээн би нэмэн хүсмээр байвч түвдэхгүй ажаам. Тиймээс энэ тухайд гаргах шийдвэрийг та бүхний сэтгэлд даатган орхису. Өнөөдөр энэ дэлхий амгалан харагдана. Гэвч заримдаа асуулт нь хариултаасаа хүчтэй байдаг билээ.
Миний хаалга та бүхэнд ямагт нээлттэй шүү.
Дээрхийн гэгээн Саверио Мортати

Ландон захиаг хоёронтаа уншив. Кардиналын чуулган үнэхээр шударга зөв хүнээ сонгожээ.
Ландоныг ам нээхээс өмнө, Шартрон боодолтой юм гаргаад ирлээ. «Дээрхийн гэгээний жижиг бэлэг».
Бор цаасанд боодолтой хүнд юм байлаа.
«Дээрхийн гэгээний зарлигаар үүнийг танд Папын хоргоноос тодорхойгүй хугацаагаар зээлдүүлж байгаа юм. Таныг сүүлчийнхээ мөчид энэ зүйлийг буцааж өгөхөөр баталгаажуулан гэрээслэхийг Дээдэс танаас хүссэн билээ» хэмээн Шартрон өгүүлэв.
Ландон боодлыг онгойлгож үзээд, амаа ангайн алмайрав. Тэмдэг!
Иллюминатигийн очир.
Шартрон инээвхийлэн: «Энх тунхыг ерөөе» гээд эргээд явлаа.
«Гялай ... гялайлаа» гэж Ландон арайхийн хэлж амжив. Гартаа үнэлж баршгүй бэлгээ барин, салганан зогсоно.
Шартрон алхаж явснаа, гэнэт зогсон: «Ландон гуай, танаас юм асууж болох уу?» гэв.
«Болохгүй яах вэ?»
«Би харуулуудтайгаа хамт гайхацгаагаад байгаа юм л даа. Хамгийн сүүлийн мөчид ... нисдэг тэрэг дотор юу болсон юм бэ?»
Дур гутан, унтууцал төрөөд явчихлаа. Ингэж үнэнийг шалгаах мөч ирнэ гэдгийг Ландон мэдэж байлаа. Витториа тэр хоёр Гэгээн Петерийн талбайгаас ирж явахдаа, энэ тухай яриад, Папыг хүсэхээс өмнө шийдвэрээ аль хэдийн гаргачихсан байлаа.
Витториагийн аав антиматерийн нээлт хүмүүсийн сүсгийг сэрээнэ гэж найдаж байлаа. Урд шөнө түүний хүслийн яг эсрэг зүйл болсон билээ. Гэхдээ, бүх дэлхий даяар хүмүүс бурхныг өмнөхөөсөө өөрөөр хардаг болсон байв. Энэ гайхамшиг хэр удаан үргэлжлэхийг Ландон ч, Витториа ч мэдэхгүй, гэхдээ тэр хоёр л лав хүмүүсийн дотор сэрсэн сүсгийг эргэлзээ, ичгүүрт шалдлан, үгүй хийхийг хүсэхгүй байлаа. Бурхан жигтэй аашилдаг шүү гэж Ландон өөртөө өгүүлэн, урд шөнө болсон явдалд магадгүй .., бурхан бага зэрэг ... оролцсон байж ... магадгүй л юм гэж бодно.
«Ландон гуай! Нөгөө нисдэг тэрэгний тухай л ...» гэж Шартрон бодлыг нь эвтэйхэн сарниулан санууллаа.
Ландон гунигтай яа инээвхийлэн. «Аа, тийм. Унаснаасаа болоод, шоконд орчхоод тэр үү... нэг л ... бүх юм нэг л ... орон гаран байгаа юм» гэлээ. Гэхдээ энэ үгийг зохиож биш, үнэн сэтгэлээсээ хэлэв.
Шартрон нүдээ бүлтийлгэн: «Та тэгээд юу ч санахгүй байгаа юм уу?» гэв.
Ландон санаа алдаад: «Тэр явдал надад ч гэсэн жигтэй хэвээрээ л үлдэх байх даа» гэлээ.
Роберт Ландон унтлагынхаа өрөө рүү ормогцоо, өмнөө байгааг хараад, мэлрэн зогтусав. Витториа тагтны бариулыг нуруугаараа түшин зогсоод, түүн рүү цоо ширтэж байлаа. Ард нь байгаа сарны гэрэлд, тэр тэнгэрлэг яруу туяаран үзэгдэнэ. Халаадаа бүсэлсэн болохоор биеийнх нь адтай галбир тодрон, Ромын охин тэнгэр шиг л харагдана. Бернинигийн Тритон усан оргилуураас үсэрсэн сийрэг мананцар ард нь сэвсийнэ.
Ямар ч хүүхэнд хэзээ ч татагдаж байгаагүй ихээр Ландон түүн рүү тэмүүлж байлаа. Тэр мэлэрсэн чигээрээ Иллюминатигийн очир, Папын захидал хоёрыг орны хажуугийн шүгээн дээр зөөлөн тавилаа, тэр тухай ярих цаг зөндөө олдоно. Тэгээд, тагтан дээр зогсоо бүсгүй рүү дөхлөө.
Витториа түүн рүү баясан харж: «Ашгүй чи сэрчхээ юү» гэж эрхлэнгүй хэлнэ.
Ландон инээвхийлэн: «Урт өдөр байлаа шүү» гэв.
Бүсгүй үсээ сэвсийлгэн, халаадны захны гадуур буулгахад, зах нь жаахан задарч, янзаган цагаан цээж нь үл ялиг ил гарлаа. «Тэгээд одоо ... чи олзоо амталмаар байгаа биз дээ?»
Ландон мэлэрч орхив. «Юу гэнэ ээ?»
«Бид хоёр чинь насанд хүрсэн хүмүүс шүү дээ, Роберт. Юундаа ёсорхоо вэ? Юу бодоод байгааг чинь би харцнаас чинь мэдээд байна шүү дээ. Өлөн хүсэл чинь төрөөд байгаа биз дээ?» гэж зөөлөн хэлснээ: «Үнэндээ би ч гэсэн тэгмээр байна. Хоёулаа өлөн хүслээ дарвал яасан юм бэ?» гэлээ.
«Тэгэлгүй яах вэ?» хэмээн Роберт зоригжин ухасхийв.
«Зүйтэй» гэснээ, Витториа өрөөний үйлчилгээний цэсийг аваад: «Би энд байгаа бүгдийг нь захьчихсан» гэв.
Сарны гэрэл доор тансаг тагтан дээр, гайхалтай сайхан зоог барилаа. Жинхэнэ итали маягийн гоймон идэж, Долчетто дарс шимэн, удаан ярилцав.
Витториагийн юу хүсээд байгааг гадарлахын тулд Ландонд бэлгэдэл судлалын мэргэжлийн боловсрол хэрэггүй байлаа. Савоиарди-тай жимсний мөхөөлдөс идэж, Ромкафе уух зуураа Витториа нүцгэн өлмийгөөрөө хөлийг нь зөөлөн шүргээд, түүн рүү эгц ширтлээ. Бүсгүй түүнийг сэрээгээ тавиад, тэвэрч ор руугаа аваачаасай гэх шиг.
Гэхдээ, Ландон тэгсэнгүй. Тэр жентлемен хэвээрээ үлдэхээр шийдэв. Хэнэггүй инээмсэглэл тодруулан, хоёулаа жаахан ингэж тоглоё гэж бодлоо.
Бүх хоолоо идэж дууссаны дараа Ландон орныхоо хажууд суугаад, Иллюминатигийн Очирын эргүүлж тойруулан, тэгш хэм, амбиграммынх нь гайхамшигтай чанарын тухай эцэс төгсгөлгүй ярьж гарав. Витториа түүн рүү гайхан ширтэж байснаа, унтууцаж эхлэх шиг болов.
«Чамд наад амбиграм чинь аймаар сонирхолтой байна, тийм үү?» гэж бүсгүй шахамдуулав.
Ландон толгой дохин: «Тийм шүү. Бүр шагшмаар эд байгаа юм» гэлээ.
«Энэ өрөөнд наадахаас чинь илүү сонин юм байхгүй байна гэж үү?»
Ландон толгойгоо маажсанаа: «Энд ч илүү сонирхолтой юм нэг байна л даа» гэлээ.
Бүсгүй инээмсэглэн хажууд нь очиж суугаад: «Тэгээд тэр чинь юу билээ?» гэв.
«Чи Эйнштейний онолыг туна загасан дээр яаж няцаасан юм бэ?»
Витториа тэвчээр алдан, гараа саваад: «Өө, бурхан минь. Туна загас л дутаж гэнэ. Надаар битгий тоглоод бай л даа. Санууллаа шүү» гэлээ.
Ландон улам цаашлуулан: «Чи ер нь далайн замаг судлаад дэлхий хавтгай гэдгийг батлавал яасан юм бэ?» гэлээ.
Витториагийн дотор тачаадаж байсан ч гэсэн, энийг сонсоод, нүүрэнд нь инээвхийлэл мэлсхийн тодорлоо. «Танд гэж мэдэгдэхэд, багш гуай, би дараагийнхаа туршилтаар түүхийг өөрчлөх гэж байгаа. Н .... жин хуралдуулдаг гэдгийг батлах гэж байгаа юм».
«Н ... хуралдуулдаг гэнэ ээ?» гэж Ландон гайхсан царай гарган: «Би тэрийг чинь католик гэж мэдээгүй юм байна шүү дээ» гэв.
Витториа ганцхан хөдлөөд, Ландоны дээр гарчхав. Тэгээд, инээд алдан: «Ландон гуай, та үхсэний дараа амьдрал байдаг гэж итгэдэг байлгүй дээ». Гарыг нь тэлж дараад, дээр нь мордов.
«Үнэндээ бол би энэ ертөнцөөс өөр ертөнцийг төсөөлөхдөө муу л даа» хэмээн хөхөрнө.
«Тийм үү? Та тэгээд шашны ямар нэг гайхамшгийг харж байгаагүй юу? Тэгээд бурхныг шүтэн, таашаалтай амтыг мэдэрч байгаагүй юу?»
Ландон толгойгоо сэгсрэн: «Үгүй шүү. Би ер нь шашинд итгэж чаддаггүй өөдгүй хүмүүсийн нэг л дээ» гэв.
Витториа халаадаа аажуухан тайлж: «Чи бас иога мастертай нэг оронд орж үзээгүй байх, тийм үү?» гэлээ.

~ТӨГСӨВ~

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.22.15 11:03 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1138
Сонирхолтой бүтээл юмаа. Зохиолч өөрөө католик шашны сүм хийдийн талаар нэлээд шүүмжлэлтэй ханддаг бололтой. Үлдсэн 2 зохиолыг нь оруулах хүн байна уу.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Apr.22.15 11:27 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 479
Location: Төв цэгт
Сайхан ном уншиж дуусгалаа. Баярлалаа. Энэ зарим зүйл нь Войничийн Соно гээд номыг дуурайсан юм шиг санагдав. /Пап лам хүүтэй байсан нь илчлэгдээд хүү нь үзэн ядах маягаар./
Да Винчи код хаана тавигдсан юм болоо.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Apr.22.15 11:31 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 479
Location: Төв цэгт
Аан тийм нэмж хэлэхэд Швейцар цэргүүд үнэхээр :bigthumpup: .

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Apr.22.15 11:39 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 683
someone-aa зуу наслаарай, маш гайхалтай зохиолыг маш богино хугацаанд оруулж өгсөнд гүнээ талархнам. Ийм л зохиол орчин үеийнхний сэтгэлийг татаж чадна. Дахиад гоё гоё ном оруулаарай гээд даварчий хэхэ


Top
   
PostPosted: Apr.22.15 11:41 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 683
KillerS wrote:
Сайхан ном уншиж дуусгалаа. Баярлалаа. Энэ зарим зүйл нь Войничийн Соно гээд номыг дуурайсан юм шиг санагдав. /Пап лам хүүтэй байсан нь илчлэгдээд хүү нь үзэн ядах маягаар./
Да Винчи код хаана тавигдсан юм болоо.

Da Vinchi Code deleted


Top
   
PostPosted: Apr.22.15 12:52 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Dec.14.03 5:05 pm
Posts: 290
Location: Алс хязгаарт
Баярлалаа. Someone


Top
   
PostPosted: Apr.22.15 2:47 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 865
Баярлалаа.Someone.Сайхан ном шимтэн уншлаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.22.15 3:35 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Nadad uguud oruuluulchih sonirholtoi, hovor nomtoi hun bna uu?

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.22.15 3:36 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Shimten unshsan ta buhend bas bayarllaa. Ta buhnii urmaar ali boloh hurdan oruulj duusgalaa

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.22.15 4:29 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 479
Location: Төв цэгт
Da Vinci Code nomiig pdf bolgoj awsan hun bwal nadad ugj tuslaach. Dan Brownii 4 tsuwraliig n bugdiig end oruulaad duusgasan yumuu. Bi Game of throne unshaad busad nomiig unshih suhuugui bj bj say l Dan Brown orson bhaar harj unshlaa shde. Goy nom oruulsand thanks. Nuguu uldsen 3 nom n mgloor bdag bol nice yum bna daa.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Apr.22.15 4:50 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.12.10 6:51 pm
Posts: 136
Location: UB
Bayarlalaa [someone]. Shimten shimten unshij duusgalaa.

_________________
2x2=5


Top
   
PostPosted: Apr.22.15 7:03 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 511
Location: Яг энд
Үнэхээр янзтай зохиол юм аа. Ийм гоё зохиолыг ингэж хурдан оруулж өгсөнд баярлалаа, Someone оо. Илүү олон сайхан зохиол оруулахыг ерөөе[FACE WITH STUCK-OUT TONGUE AND WINKING EYE].

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Apr.22.15 8:29 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
Баярлалаа Someone. Үнэхээр сайхан ном байлаа
баярлалаа баярлалаа баярлалаа


Top
   
PostPosted: Apr.22.15 11:54 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Jun.07.13 10:28 pm
Posts: 54
bayarlalaa. Ulam olon goe nom oruulj uguurei;-)


Top
   
PostPosted: Apr.23.15 1:07 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6217
Location: Энд
Баярлалаа үнэхээр сонирхолтой зохиол юмаа. Ингэхэд Да Винчийн код дээр ч, энэ ном дээр ч орчин үеийн сүм хийдүүд өөрсдийгөө батлах, хамгаалах гэж юу ч хийдэггүй гэж гараад бх шиг. Сүм хийдүүд биш тэдний нэрийг барьсан хүмүүс л янз янзын хорон муу санаа гаргаад бдаг болсон юм уу даа. Иллюминатиг ч Ватикан аль дээр дарж авчээ хөөрхий.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.23.15 11:46 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.12.15 1:55 pm
Posts: 22
Баярлалаа хурдан шуурхай оруулж өгсөнд талархлаа найзаа


Top
   
PostPosted: Apr.23.15 1:56 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6217
Location: Энд
Хэн нэг сайхан сэтгэлтэй нь pdf болгосон уу кк. Дахиад нэг сайхан тухтай уншъя даа

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.23.15 2:25 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1138
mmiracle wrote:
Хэн нэг сайхан сэтгэлтэй нь pdf болгосон уу кк. Дахиад нэг сайхан тухтай уншъя даа


+1.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Apr.23.15 3:11 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Za hamaagui PDF ntr bolgood taraagaad demiidee. bolguul bi uuruu ch PDF EPUB bolgochihnoo. Tsaashaa zadraad asuudal garj medne shuu

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.23.15 3:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6217
Location: Энд
Зөөз тэгүүл өөрөө нэг пдф-тэй болъё доо. Энэ зохиолын үйл явдал хэтэрхий хурдан өрнөөд, Someone маань тэрэнтэй нь уралдаж гялс оруулаад би яарч уншсаар бгаад зарим гоё хэсгийг нь анзаарахгүй өнгөрсөн бж магад.

Someone Dan Brown-ий бусад гоё номноос нь оруулахгүй юм уу? Эсвэл монгол хэл дээр хэвлэгдээгүй юу? Кк орчуулбал ч :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.23.15 3:57 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Mongol hel deer erduu 3 nom ni l orchuulagdaj garsan. Robert Landonii tsuvral ni 4 boti. 1 ni orchuulagdaagui. Bas bus nom ni bas orchuulagdaagui. Odoo 1 uldsen ni Lost Symbol. Lost Symbol-iig yavaandaa oruulna. Mash ih Symbol Icon zurag ntr-tei oruulahad ajillagaa ihtei. Bas Angels & Demonsiig gyals oruulah geed tsag zavaa joohon urtsen bolohoor odoohondoo zavgui bna. Tegej bgaad oruulna daa. Neg ih huleelgehguig hicheenee

_________________
Avatar by Someone


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 282 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: iShoogii and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited