#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.17 7:21 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 68 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Apr.18.15 12:11 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Баярлалаа .Хэрэндээ л их хүлээлээ шүү :snipersmilie: :dance1:


Top
   
PostPosted: Apr.18.15 1:15 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 176
Bayrlalaa^^

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Apr.19.15 8:08 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
Арвантавдугаар бүлэг

ТОМ АНГИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙГ ХЭРХЭН АВДАГ ТУХАЙ

Сүүлийн үед анчдаас гадна, зэрлэг ан амьтдын гэрэл зургийг байгалийнх нөхцөлд авах сонирхолтой хүмүүс олширч байна. Ер нь энэ хоёрын алийг сонгох нь хувь хүний сонирхлоос хамаардаг байх.
Намайг залуу зандан явах үед зөвхөн агнасан ангийнхаа гэрэл зургийг л авдаг байлаа. Энэ нь онцын бэрхшээлгүй ажил юм. Ан сонирхогч амьтан буудсаныхаа дараа түүнийхээ хажууд зогсоно. Мэргэжлийн анчин гэрэл зургийн аппаратны товчийг дарчихна. Харин жуулчид сүүлийн үед амьд амьтны зургийг авах их сонирхолтой болчихжээ. Гэтэл тэр амьтад нь бидэнтэй “хамтран ажиллая” гэж хүсэх нь ховор байдаг юм. Тийм болохоор гэрэл зурагчныг дагаж яваа мэргэжлийн анчин хүн заримдаа их хэцүү байдалд ордог.Эхлээд би гэрэл зургийг ан гөрөөтэй хослуулах гэж оролдсон боловч олигтой үр дүнд хүрсэнгүй. Гэрэл зургийн аппарат, буу хоёр нь хоорондоо хэтэрхий авцалдаагүй болохоор нэгэн зэрэг хэрэглэж болдоггүй юм. Ан сонирхогчид зөвхөн трофей хэрэгтэй байдаг болохоор цаг уурын нөхцөл, амьтны байрлалыг онц сонирхдоггүй. Харин гэрэл зурагчин хүн нар тодорхой өнцгөөр тусч, зураг авах амьтных нь бие бүхлээрээ ил гарсан байх ёстой хэмээн шаарддаг. Тэгэхгүй л бол олигтой зураг гардаггүй юм билээ. Найробигаас мордож буй аялалынхны тэн хагас нь буугаар бус, гэрэл зургийн аппаратаар зэвсэглэх цагийг хүртэл амьдрах юм гэж би урьд нь зүүдэлж ч байсангүй.Гэрэл зургийн аппарат буунаас дутуугүй түгээмэл болсон үед энэ урлагийг судлахгүй л бол болохгүй нь гэдгийг би ойлголоо. Миний хувьд сайн трофейтой зүйрлүүлчихээр гэрэл зураг хараагүй л юм байна. Гэхдээ мэргэжлийн анчин хүний хувьд миний гүйцэтгэх ёстой үүрэг нь үйлчлүүлэгчдийнхээ хүссэн зүйлийг биелүүлэх явдал билээ.Зэрлэг амьтны зургийг авна гэдэг нь түүнийг агнахаас хавьгүй илүү хэцүү ажил байдаг юм. Ан амьтныг буудахын тулд ганцхан агшин хангалттай. Харин сайн зураг авахын тулд маш урт хугацаа шаардагддаг. Би зураг авах хугацаанд амьтныг хөдөлгөөнгүй зогсоох элдэв заль мэх зохиохоор толгойгоо гашилгаж, үүнд мөн ч их цаг зарж билээ.
Ан сонирхогч бүр арслан агнахыг хүсдэг. Гэрэл зурагчин болгон энэ араатны зураг авахыг мөрөөддөг. Харин би арсланг маш аюултай амьтан гэж үздэг болохоор их болгоомжтой ханддаг юм. Ер нь би дээхэнэ үед арслангийн зургийг авахад их хэцүү гэж үздэг байлаа. Гэтэл зан араншинд нь тохирсон зарим нэг арга мэх хэрэглэвэл түүний зургийг онцын төвөггүйгээр авчихаж болдог юм билээ.Гэрэл зураг авах миний анхны аялал Серенгетийн талд очиж, арслангийн зураг авах зорилготой байж билээ. Энэ бол моторжуулсан аялал байлаа. Ер нь одоо хуучинтай адил явган таваргахаа болиод, машин техник өргөн ашигладаг болчихжээ. Гэтлэх гэж зовж зүдэрдэг байсан өргөн уудам тал нутгийг одоо онцын бэрхшээлгүйгээр туулчихдаг боллоо. Бид элсэн тарамцагт хүрмэгцээ түүнийг гэтлэх бололцоотой газар олдтол дагаад давхичихна. Хэдэн миль илүү явахыг байх ёстой ердийн зүйл мэт санадаг болчихжээ.Серенгетийн тал нутагт арслан маш элбэг байдаг юм. Энэ нутагт өдөрт тавин арслан олж харсан ч түүнийгээ онцгой үйл явдал гэж үздэггүй. Тэдний дотор янз бүрийн настай амьтад тохиолддог. Сэглэгэр зогдор нь хөдлөх тоолонгоор нь хоёр тийшээ савчиж явдаг сүрлэг том эрэгчин арслангаас эхлээд эхтэйгээ жирийн нэг муурны зулзага шиг эрхлэн тоглож буй толботой бяцхан гүег таарна. Арав гаруй арслангаас бүрдэх сүрэг хуайсны сүүдэрт хэвтэж байх нь бидэнтэй цөөнгүй тохиолдоно. Энэ нь гайхамшигтай дүр зураг байдаг юм. Гэхдээ, зургийг нь авахын тулд тэднийг сүүдрээс нь гаргах, ядахдаа өндөр өвснөөс толгойгий нь ч боловч цухуйлгахын тулд босгох хэрэгтэй болно. Тэднийг' түгшээлгүйгээр үүнийг хийхэд их хэцүү байдаг юм.
Эцсийн эцэст бид дараахи аргыг бодож олсон билээ. Ачааны машинаар яваад, голцуу модны сүүдэрт хэвтэж байдаг арслангийн сүргийг хайж олно. Хажуугаар нь өнгөрөх маягтай явсаар аажимхан дөхнө. Ингэж ойртвол арслан хар авах нь бага байдаг юм. Тэгээд би машинаа сүрэг, шугуй хоёрын хооронд зогсоогоод, арслангуудын ухрах замыг нь хаадаг байлаа. Ингэхгүй л бол тэд түгшиж, шугуйд орж нуугдах гээд байдаг юм. Харин зугтах замыг нь хаасан тохиолдолд сүрэг жинхэнээр түгших хүртлээ байрандаа тогтдог.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.20.15 9:30 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
Арванзургадугаар булэг

ХАМГИЙН АЮУЛТАЙ АМЬТАД

Үйлчлүүлэгчид маань олон жилийн турш:
-Хаантер аа! Ямар том амьтныг та Африкийн хамгийн аюултай амьтанд тооцдог вэ? гэж асууцгаалаа.
Нэг ч хүн энэ асуултанд тодорхой хариулт өгч чадахгүй болов уу. Гэсэн ч урьд бичсэнээ давтаж байгаад ч болов үүнтэй холбогдох өөрийнхөө санал бодлыг үндэслэхийг оролдоё.Нөхцөл байдлаас олон зүйл шалтгаална. Шугуйд маш аюултай байдаг амьтан задгай тал газар анчны хялбархан олз болдог юм. Үүнээс гадна анчин бүр өөр өөр санал бодолтой байдаг билээ. Нэг анчин тодорхой нэгэн анг аюултай гэж үзэж байхад бусад нь яг эсрэг бодолтой байдаг юм. Жишээлбэл буугаа “шагайлгүйгээр” түргэн бууддаг анчин довтолж буй арслан агнахыг тийм ч аюултай ажилд тооцдоггүй бол хөдөлгөөн удаантай анчинд үүнээс илүү аюултай зүйл байдаггүй. Олон юм туршлагаас хамаарна. Зарим анчин ямар нэг тодорхой ан хөөсөөр байгаад зан араншингий нь сайн судалсан болохоор тэр ангаа аюул багатайд тооцдог явдал бий. Тэр анчин өөр амьтан агнах гэж байгаад бариулах шахсан бол түүнийгээ хамгийн адтай бөгөөд аюултай амьтанд тооцох нь мэдээжийн хэрэг шүү дээ.
Ийм болохоор л аливаа амьтан хэр зэрэг аюултай байдаг тухайд мэргэжпийн анчдын үзэл бодол харилцан адилгүй байдаг юм.
Үүнээс гадна сүүлийн тавин жилийн хугацаанд олон амьтны зан араншин танигдахын аргагүй болтол өөрчлөгдсөнийг бас дурьдах нь зүйтэй байх. Энэ зууны эхэнд зарим амьтныг төвөггүй агнаж болдог байсан бол одоо хашир суугаад их аюултай болчихжээ. Ийм ангийн тоонд юуны өмнө зааныг оруулж болох байх. Хүн өөрсдийнх нь дайсан гэдгийг заан нэгэнт ойлгочихсон бслохоор урьдын адил итгэмтгий загнахаа больчихжээ.Хэдэн жилийн өмнө миний нэг найз, дээр үед зааны соёо олборлож явсан нэрт анчинтай их дотносож билээ. Тэр алдарт анчин цагийн сайханд хоёр мянга гаруй заан агнасан хүн юм. Ингээд хоёулаа зааны соёо олборлох аялал зохиохоор шийдсэн юмсанжээ. Найз маань намайг энэ аялалдаа урьсан боловч би татгалзсан юм. Тэрхүү нэрд гарсан өвгөн анчин зааныг маш жижиг буугаар бууддагаараа зартай хүн байлаа. Тийм болохоор тэр өвгөн заан шархдуулан зугтаалгахаас биш соёо олборлоход нэмэр болох хүн биш гэж би үзсэн юм.Харин найз маань намайг солиотой хүн харсан мэт гайхан ширтээд:
-Хаантер аа! Энэ хүн чиний амьдралынхаа турш агнасан заанаас хоёр дахин олон заан унагасан хүн шүү дээ. Тийм болохоор энэ авыг чамаас илүү мэдэж таарна аа даа гэхээр нь,
-Наад хүн чинь гуч дөчин жилийн өмнө заан агнаж явсан хүн. Тэр үед заан голцуу ил задгай газар амьдардаг байлаа. Урьд нь заан агнадаггүй байсан болохоор хүнээс тэд ерөөсөө айдаггүй байв. Тэр үеийн анчин тал газар тухлан хэвтэж байгаад, сонгосон заанаа жижиг буугаар буудчихдаг байлаа. Тийм болохоор ямар ч эрсдэл байсангүй. Өнөөгийн заан шугуй ширэнгэнд амь зууж, бууг зарим анчнаас дутахааргүй мэддэг болж, өөрсдийг нь хөөж яваа анчныг отож сурчээ. Ийм болохоор заан агнана гэдэг чинь урьдынхаас илүү аюултай ажил болчихоод байна шүү дээ гэх мэтээр ухуулж билээ.
Гэвч найз маань миний үгэнд оролгүй өвгөн анчинтай цуг яваад өглөө. Тэгээд хэдэн сарын дараа Найробид эргэж ирэв. Тэд ядахдаа аялалд зарсан зардлаа нөхөх хэмжээний соёо ч олборлож чадсангүй.Найз маань хожим нь, тэр аялалын үед амиа алдах дөхсөн тохиолдол олон удаа гарсан тухай хуучилж, эсэн мэнд эргэж ирсэн маань л зол боллоо хэмээн ярьж билээ.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.23.15 5:21 pm 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 825
зав гарахаар тухтай, дотор нь орж уншнаа. одоо зүгээр л дээгүүр нь гүйгээд байна


Top
   
PostPosted: Apr.23.15 11:19 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
Арвандолдугаар бүлэг

ЭХ НУТГАА ЭРГЭЖ ОЧИВ

Шотланд хүн хичнээн ч жил гадаадад амьдарсан эх орон, төрөлх нутаг нь сэтгэлээс нь уяатай хэвээрээ л үлддэг юм байна. Намайг Ширингтоноос явснаас хойш дөч гаруй жил өнгөрсөн боловч хэзээ нэг цагт төрсөн нутагтаа эргэж очно гэдэгтээ би эргэлзэж байгаагүй билээ. Маренгийн ойд, түүдгийн хажууд, сармагчин үглэж, гөрөөлж буй арслан. архирах дууг чагнаад сууж байхдаа Лохар-Мосс дээгүүр зэллэн нисэх хээрийн галууны ганганаа, хавар цагийн хонин арцны анхилам үнэрийг дурсан санадаг байлаа. Тэр нутаг бол миний эх орон, харин Африк тив бол миний түр зуур амьдарч байгаа нутаг байсан юм.
Хортой халгайнд түлэгдээд амиа алдах шахсанаас хойш би гэдэг хүн хөгширч эхэллээ дээ гэж бодогдох болов. Нас сүүдэр 63 хүрсэн ч миний хараа огтхон ч муудаагүй бөгөөд ширэнгэ шугуйд гөрөөлөхдөө ямар ч анчнаас дутаж байсангүй. Ан хамгааллын хэлтсийнхэнд том тонуулчин амьтдын тухай мэдээлэл ирмэгц намайг урьдаг хэвээр л байв. Ийм мэдээ авмагц Мулумбе өвгөн бид хоёр өөрсдийн бууг аваад дээрэмчдийн мөрөөр мөшгидөг байлаа. Ганц нэг онцгой тохиолдлыг эс тооцвол хэдхэн хоногийн дараа л тэр амыныг нь устгасан тухай хэлтсийнхэнд илтгэдэг байж билээ. Ийм болохоор, өөрийнхөө дуртай мэргэжлийн ажлыг хэзээ нэг цагт орхино гэж бодоход надад их хүнд байдаг юм.Би эцэст нь Хильдатай ярилцах үедээ энэ асуудлыг хөндөж билээ. Хэдийгээр эхнэрийн маань санаанд ийм бодол төрж байгаагүй ч сонин тохироогоор Шотландад байдаг миний хамаатнуудын зарим нэгтэй захидлаар харилцсан юмсанжээ. Иймд, байдалтай зүгээр л танилцах журмаар Ширингтон руу хэсэгхэн хугацаагаар яваад ирье гэсэн санал гаргалаа.Энэ тухай бодох тусам эхнэрийн маань санал надад улам бүр таалагдаж байв. Сүүлдээ Солвей-Фиртийн цэнхэр мандал, эрт дээр үед Шотландын хатан хаан Мария Стюарт зорчиж байсан Банкенд-Аннаны урт замыг зүүдлэх болсон билээ. Энэхүү зам хонин арцаар хучигдсан, нүдний хараа гүйцэхээргүй уудам нам дор тал дундуур зурайж харагддагсан.
Бид авч явах юмаа цуглуулаад, найз нөхөдтэйгээ салах ёс хийв. Хүүхдүүд маань нэгэнт өсч ихэнх нь эхнэр нөхөртэй болоод өөр өөрсдийн мэргэжлийн ажилд зүтгэцгээх болжээ. Тийм болохоор бидэнд Кенийд уягдаад байх ажил байсангүй.
Бид хоёр Шотландад хаврын шувтрагаар, энэ нутгийн хувьд хамгийн сайхан улиралд хүрэлцэн ирж билээ. Тэгээд Ширингтон дахь хуучин аж ахуй руугаа шуудхан яваад очлоо.Бидний үзэж харсан зүйл урмыг маань их хугалав. Бүхнийг засч сэлбэх шаардлагатай болж, адууны жүчээ болон үхрийн хороог зөнд нь хаячихжээ. Миний сэтгэлд хоногшиж үлдсэн цатгалан морьдын оронд хэд хэдэн трактор зогсож байв. Нуруулдсан өвсний анхилам үнэрний оронд бензин ханхлана. Аж ахуй маань гал голомт гэхээсээ илүү үйлдвэртэй төстэй харагдаж байлаа.Миний эцэг эх хоёр олон жилийн өмнө нас барж, аж ахуй маань бусдын гарт шилжжээ. Хильда бид хоёр шинэ эзэдтэй нь уулзав. Тэд өөдтэй юм ярьсангүй. Энд хэн ч ажиллахыг хүсдэггүй, тэгээд ч ажилчин хөлслөхөд үнэтэй болчихсон ажээ.Манай аж ахуйг авсан шинэ эзэн:
-Бүгдээрээ л үйлдвэрт ажиллана гэцгээдэг болжээ. Одоо энд хуучин цагийн улаан хацартай бүсгүйчүүд, тариачин эрс харагдахаа больсон шүүдээ. Тариалангийн талбайн ихэнх нь зэрлэгэндээ баригдчихлаа. Ажилчин байхгүй болохоор ийм болох нь ч аргагүй шүү дээ хэмээн уйтгартайхан ярилаа.Намайг идэр залуухан явах үед энэ аж ахуй ямар байсныг би сайн санаж байна. Ээж маань манай гэрт ажилладаг олон үйлчлэгчийг захирч, харин аав маань тариалангийнхаа талбайд ажилчдаа удирдан ажиллаж, ургацаа хураадаг байлаа. Энэ аж ахуйн буянаар манайхан элэнц хуланцаасаа эхлээд хэдэн зууны турш элбэг хангалуун амьдарч байсан билээ. Гэтэл ганцхан хүний насаа элээх хугацаанд ингэтлээ доройтчихжээ.Бид манай хуучин аж ахуйн хажууханд орших эртний байшинд буулаа. Тэгээд, эхний үдэш нь гонсойсон хүмүүс ширээнийхээ ард сууцгаав. Кенийд байхад манай оройн хоол голцуу өтгөн шөлнөөс эхэлж, дараа нь загас, гурав дөрвөн төрлийн ногоо орсон хачиртай шарсан мах залгадагсан. Хильда хоолныхоо цэсийг баяжуулж, хээрийн галуу, нугас болон ятууны мах өгөөгүй тохиолдолд л ийм хоол иддэг байсан гээд бод доо. Амттанаас бялуу, халуун орны янз бүрийн жимс, чунз, заримдаа хотол бялуу, зайрмаг өгдөгсөн. Эцэст нь зочдын өрөөнд кофе ууцгаадаг байж билээ. Гэтэл эндэхийн хоолонд ногоо бага оржээ. Харин Солвей-Фиртагаас авчирсан хулд загас их амттай санагдаж билээ.Хильда маань гэрийн сайн эзэгтэй болохоор яагаад олигтойхон давтсан мах өгөхгүй байгаа учрыг би олж ядлаа.
Тэгээд эхнэр лүүгээ гайхан хартал тэр маань санаа нь зовсон янзтайгаар:
-Жоон! Бид долоо хоногт хэдхэн пенсийн мах идэх ёстой гэдгээ битгий мартаач гэлээ.
-За яахав. Оронд нь сайхан өндгөн жаврай хийгээд идчихье гэвэл эхнэр маань гунигтайгаар,
-Жоон! Бид долоо хоногт ердөө ганцхан өндөг идэх ёстой шүү дээ гэлээ.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.25.15 11:24 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Баярлалаа Могой.Амжилт хүсье. :beer:


Last edited by к!хот on Apr.26.15 1:58 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.26.15 12:19 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
Дууссан шүү дээ.Төгсөв гэх байж.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.26.15 2:20 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Өө дуусцыму :hihi: Fin гээд томоор бичээгүй болохоор нь хүлээгээд л блаа. Гүнээ талархаж бнаа гэхдээ

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.30.15 2:00 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 176
Maaash ix bayrlalaa^^

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Apr.30.15 10:52 am 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 825
таалагдав. :wd:

бас аюултай амьтдын довтолгооны тухай сэдвүүдийг засчвал бараг л монгол ахуйд дөхөхөөр санагдав.
зарим нэг өгүүлбэрүүд бүр надад тохиолдож байсан... :razz:


Top
   
PostPosted: Apr.30.15 5:49 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
Шархдаад гэнэт дайрсан том амьтад байтугай алдаж өшиглөсөн хав ч цус гаргачихдаг хорвоо шүү дээ.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.03.15 4:24 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Jun.09.04 3:40 pm
Posts: 6442
Шудардаг гар байжээ. Үр дүн өнөөгийн өндөрлөгөөс харвал нэг иймэрхүү. http://www.ugluu.mn/115525.html

_________________
Canon EOS 60D 18-200 EF-S/IS


Top
   
PostPosted: May.07.15 4:34 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Feb.09.11 11:14 pm
Posts: 642
tnx nice


Top
   
PostPosted: May.20.15 9:32 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
mark


Top
   
PostPosted: Feb.21.16 1:20 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
Маш их баярлалаа. Тун сонирхолтой зохиол байна.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 68 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited