#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.10.18 5:17 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 8 posts ] 
Author Message
PostPosted: Nov.14.14 2:17 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.09.14 2:17 pm
Posts: 17
Нэгдугээр булэг

«ПИЛИГРИМ» ДЭЭР СУУЖ НУТАГ БУЦАХААР ШИЙДЭВ
Үгүүлэх нь: «Пилигрим» гэдэг нэртэй бяцхан бриг хөлөг 1873 оны хоёр сард газрын бөмбөрцгийн өмнөх хөндлөний 73 дугаар хоног 57 хувь, гринвичээс дорно зүг тийш тоолж уртын 165 хоног 19 хувь болох газар оршин бүлгээ.
Энэ хөлөг бол халим агнахын тулд зориуд бүтээж Сан- франциско хотонд төхөөрч бэлэн зэлэн болгогдсон хөлөг. Үүний уул эзэн нь Джемс Уэлдон гэнэ. Арваад жилийн өмнө хөлгөө Капитан Гульд тушаан өгч захируулан бүлгээ. Ер далайн хөлгийн эздийг армагор гэж нэрийдэх бьгөөд манай хөлгийн эзэн Джемс Уэлдон бол Калифорни хотын нэг баян арматор мөн ажгуу. Үүний харьяат их л олон тооны онгоц хөлгийн дотроос «пилигрим» нь биеэр хамгийн бага боловч бусдаас эрхэм нь мөн гэж болно. Онгоц хөлгөө жил болгон хоёр тийш илгээхэд заримыг нь Берингийн хоолойгоор алс умарт далайнууд хүртэл ба нөгөө заримыг нь Горны хушуунэас алс өмнөт хүйтэн далай хүртэл явуулах бүлгээ.
«Пилигримийн» гүйх нь туйлын хурдан болоод үйлчлэх хүний тоо цөөн боловч аль хол, аль хэцүү аянд мятралгүй зорих зүрхтэн бөгөөд эдний дарга захирал, Капитан нь бас чадваргай гул зуны цагт шинэ Зеланди хүртэл ба Сайн ит^лт хошуу хүртэл урсан ирэх мөсөн уулсын дундуур ай



туулан явах ажгуу. Эдгээр мөсөн уулс нь далайн бүлээн устай холилдон өөр хоорондоо мөргөлдөн эвдэрсээр улам улам бага болон бутарч номхон дөлгөөн далай ба атлантын далай дотор алга болон барагдах болой.
Капитан Гуль бол далайчны дотор шилдэг нь болохын дээр бас гарпун гарпундахад алдахгүй мэргэн бөгөөд өөрийн холгийг үйлчлэх албаны хүнд нэгэн адил хашир боловсон хүмүүсийг сонгон авч чадсан бүлгээ. Чухлыг үгүүлбэл «Пилигрим»-ийн дээрх тавхан матросуудыг халим агнах онгоцонд гүйцэд тэнцэм баг гэж болшгүй бөгөөд учир нь хөлгийг хөдөлгөх явуулах ба ан агнахаас гадна агнаж олсноо өвчих цэвэрлэх засах ба торхонд хийх зэргийн ажил бас байх болой. Тийн бөгөөтөл америк дахь олон арматорын нэгэн адил манай Джемс Уэлдон эдүгээ Сан-Франциско хотонд тун чухал хэрэгтэй тооны матросуудыг аваад бусдыг Шинэ Зеландид хүрсний хойно нэгэнт тэнд газар бүрээс яс бүрийн элдэв зүйлийн амьтан чуулж халим агнах хөлгүүдэд дуртайяа хүчин үнэлж явахыг хүсэгчид мондошгүй элбэг байх тул мөн тэр тухайд авсугай гэж шийдэв. Эдгээрийн дотор усан замын цэргийн онгоц хөлгөөс оргогчид олон үзэгдэнэ. Агнуурын цаг хугацаа дуусмагц эл хүчний хүнийг уул хэлэлцээний ёсоор альойрын онгоцтатахдалайн аман газарт буулгаж дараа ирэх жилийн агнуур хүртэл бүрмөсөн мартаж орхидог заншилтай ажгуу. Манай «Пилигрим»-ийн ахмад ч эл учрыг мэдэх тул эдгээр аль тохиолдсон хүмүүсийн дотроос өөрийн захиргаанд бүхий багийн тоог гүйцээн авсугай гэж санасан бүлгээ. Эдгээрийн дотор эрхбиш шилдэг далайчин ба халим барихад сурамгай хүн цөөн биш тохиолдсоор ирсэн удаа бий тул тийнхүү горилсон ажгуу.
Г этэл энэ удаа агнуур нь ашгаар төдий сайн бус бөгөөд ер санасанд хүрсэнгүй билээ. Үүний учир нь бол хэтэрхий идэвхийлэн агнаж гам хэмгүй алах тул халим нь ойр хавь үгүй болж арилаад хашлууд алах төдий болсон нь бас ч үл болыоу.
Манай «Пилигрим»-ийн замд хашлууд бас цөөн тохиолдсон тул бэлдсэн бүгд торхуудыг цөм халимын өөхөөр дүүргэж чадаагүй ба халимын элжин гэдэг амны доторхи сахал нь зэхсэн хэмжээний хагаст ч хүрсэнгүй ажээ. Ийнхүү золгүйд ундууцан цухалдаж ахмад Гуль өнө урьд Аструлияавиар явж алдарт дуревилын олсон адил л, клара хоёр гэгч арлуудын эрэг дагаж гөрөөлсүгэй гэж санан бөгөөтөл нэмж авсан багийн хүмүүс гэнэт сэтгэл хувьсан аливаа ажилдаа хангалтгүй гэж үг хэл гаргавал арга буюу эдгээр сэжиг бүхий хүмүүстэй удтал цааш явах нь осолтой тул гэдрэг Шинэ Зеландид эгж, эдгээрээс салахаар тогтов. Энэ нь агнуурын төгсөх хугацаанаас нилээд эрт нэгдүгээр сарын эхээр болсон хэрэг юм.
Тийнхүү нэгдүгээр сарын 15-ны өдөр атлантын эрэгг хүрч Шүрэгийн булангийн гүн газрыг олж вайтамастад бархаг хаяж агнуурын бүтэн хугацаанд явахаар, хөлслөн авсан бөгөөд хэрэглэж болшгүй ба итгэл найдваргүй загасчны нэгэн багийг буулгаж орхилоо.
«Пилигрим» дээрх америкийн баг нь ийнхүү экспедицийн гэнэт зогсоход их л гомдолтой ба захирлын ч бие ямар нэгэн дайралт үзсэн мэт болжээ. Ачаа дутмаг дундаар буцахуйяа гомдолтой мэт санагдан шинэ ажилчдыг нэмж авсугай гэвэл бас болсонгүй. Аль олигтой сайн хөдөлмөрчдийг цөм хүн авч барагдсаны тул тийм болов. Энэ тухайд арга мухардаж экспедицээ төгссөнд тооцож захиргаанаас давсан багийг дотроо хараан Оклендыг огоорон орхиж шууд явсугай гэж шийдэх гэтэл «пилигрим»-д суух шинэ зорчигчид гарч ирсэн учир Капитан Гуль нэгэн хэд хонох болжээ.
Учир нь Джемс Уэлдон хэрэг явдал нь олон тул эл хэргээрээ Шинэ Зеланд ба Австралийн олон боомтоор хэсэн явах нь бараг тасралтгүй бөгөөд энэ удаа түүний хамт авч яваа гэргий ба таван настай хөвгүүн Джек хийгээд нэгэн сүлбээ болох хүн сэлтээр эзний мордох өдөр түүнтэй хамт явж чадсангүй билээ. Тэр өдер нь тохиолдож бяцхан Джекийнбиеаюултай өвчин хүртэж замд авч явшгүй болсон учир хараахан өөрийн хэрэг нь ашиг холбогдол үлэмжхэн тул явахаа зогсож үл болоод тэр өвчинтэй хөвгүүнээ эхийн хамттэр нэгэн сүлбзэний хүнээр харгалзуулан орхихоос өөр аргагүй болжээ. Тийнхүү Оклендод хөлгийн эзний хөвгүүн эхтэйгээ тэр нэг сүлбээ бүхий хүний хамт санамсаргүй гэртээ буцах аян тал хүлээн байсан ажгуу.
Амраг эрээсээ хагацаад Уэлдоны гэргий нь бүтэн гурван cap удтал энэ газар сууж уйтгарлан хүлээсэн бөгөөд энэ завсар хөвгүүний бие илиаршиж Оклендоос явахад саадгүй болоод Калифорнидаа буцах тохиол хэзээ ирэхийг хүлээн байсаар хэдий болтол хүлээх нь магадалж болшгүй байсан ажгуу.
Тэр цагт Шинэ Зеланд, Калифорни дахь Сан-Франциско хоёрын хооронд шууд харилцдаг онгоц хөлөг байхгүй учир Уэлдоны гэргий нь урьдаар австрали дахь Мельбурн хот хүрээд тэндээс алтан наст гэдэг хоршооны галт онгоцонд сууж Панамын эрэгг хүрээд тэндээсээ хэзээ хойт америкийн харьяат бөгөөд Калифорнийн бүх боомтуудыг тогтмол^я сэтгүүл шуудан бичиг зөөх Пагибдц онгоцыг хүлээх бөгөөд энэ мэт олон удаа буудал хийх ба саад олон' бага хүүхэдтэй залуу эхнэрт их л уйтгартай мэт бөгөөтөл гэнэт, санаанд ороогүй «Пилигрим» хүр’ тэрхүү Уэлдоны авгай тэсгэлгүй баярлажээ.
Даруй хөлгийн захиралд учирлаж хөлгийн эзний гэ] хөвгүүн ба үеэл Бенедикт хийгээд хөвгүүний үнэн итгэлт
өрлөг эх Ноя эмгэний хамтаар хөлгөндөө авч одмуу гэж гуйлаа. Энэ арай гэж 400 тонн болох биетэй далбаат онгоцоор далайн хэмжээгээр хэд хэдэн бээр аянд зорчин явахаас Уэлдоны авгай ер айсан сүрдсэн газаргүй бегөөд үүний учир нь бол Капитан Гулийн бие боловсон дадал ихт далайчин болоод «Пилигрим» бол бэх бат ба хурдан гүйдэлт хөлөг мөн гэж сайн мэдэхээс гадна жил цаг улирлыг бодвол чиг дагуу тэсэргүү салхитай бөгөөд халуун бүсүүдийг өнгөрөхөд сэрүүн салхи тасралтгүй салхилах нь магад гэж мэдэх тул үл айх ажгуу.
Капитан Гуль өөрийн арматорын гэргийг аль таарамжтайгаар урт удаан аянд явуулахыг чухал болгож өөрийн бие суух өрөөндөө оруулж сайтар засаж суулгасан ба халим агнах хөлөг бол зорчигчдыг зөөх зорилготой учир 30- 40 хоног хүртэл явж болом урт замд өөрийн эзний гэргий хүүхдийг амар тавтайяа хэрхэн зорчихыг нь гол болгосон хэрэг ажгуу.
Уэлдоны авгайд нэгэн эвгүй зүйл бий нь онгоц нь урьдаар Чили улсын Вальпарайзо хотыг дайран хүрч ачаагаа тэнд буулган харьяат эздэд ньтушаасны хойно сая цааш явж Сан- Франциско хүрэх ёстой учир гэрт харьж ирэх хугацаа нь бага сунгагдан удах мэт боловч хараахан өөрийн эртэй хамт түүний олон зүйлийн алс хол аянд явж сурсны тул төдий л их бэрхшээсэнгүй билээ. Юу ч болтугай нь гэнэт энэ «Пилигрим» хүрч ирсэн нь ямар нэгэн золтой завшаан тохиолдов гэж баярлан энэ хөлгийг дуртайяа хэрэглэсэн нь тэр.
Бенедикт үеэл бол өөрийн залуу бөгөөд зоримог дүү үеэл бүсгүйн хүссэнийг шууд зөвшөөрч билээ. Энэ Бенедикт хэмээгч ер хүн чанар нь маш цагаан санаатай шулуун гэнэн хүн бөгөөд 50 нас хүрсэн ба толгойн үс буурал болж эхэлсэн дэр дэгэлгэр ба нүдэндээ сүрхий их алтан шил зүүсэн нэгэн нялх хүүхэд мэт ажгуу. Ийм гэнэн амьтныг ганцаар нь аянд тавих юм бол чухам нэгэн зүйл гэм үйлдсэнтэй адил болох буй за. Уэлдоны авгай ч энэ үеэлийг өөрийн таван настай хөвгүүн Джекээс ядруу нэгэн бага, хоёрдугаар хөвгүүнээ адил үзэж хамгаалан асрах ажгуУ- Үүний биеийн хэлбэр дүрсийг үгүүлбэл ямар нэгэн зам заахаар зоосон бай модон адил жодойгоод хатингар бөгөөд дэмий л их гараа хийх газар олохгүйн дээр үзүүр хязгааргүй урт хөлөөрөө сайн гишиглэн явж чадахгүй ийм янзын биетэй, зуун нас наславч нялх хүүхдийн хэвтэй, орчлонгийн үнэн байдлыг огт үл мэдэгч толхи эрдэмтний нэгэн нь энэ Бенедикт үеэл гэж болно. Үүний чухам ямар ахуйг мэдье гэвэл та сэтгэлдээ нэгэн нарийхан бөгөөд юунд ч огт хэрэггүй ба үр жимс ч үгүй цэцэг ч үгүй, навч ч үгүй хохигор мод мэт боловч санаа сэтгэл нь заяанаас сайхан болоод хэнд ч ямар нэгэн муу хийх санал огт агуулахгүй ийм нэгнийг сэтгэлдээ ургуулан санавал даруй Бенедикт үеэлийн байдал дөхмийг таньж болно. Энэ нь өөр бусад хүнд ямар нэгэн тус үзүүлсүгэй гэсэн ч чадахгүй бөгөөд хэрэв тийнхүү туслахаар оролдвол даруй ямар нэгэн аюул инээд хоёр холилдсон будлиан гарч сүйд болох нь дуун дээр тул хүн бүгд түүнийг гуйх нь өөрийн ба бусдын тулд огт санаа бүү зовогтун.
Бид цөм хичээе гэж гуйн байх билээ. Хэдий тийм боловч энэ нэгэн хэнд ч хор гэм хийж чадахгүй сайн санаат хүнийг асралгүй болоод хүүхэд адил гэнэхэн цагаан сэтгэлтэйгээр ганцхүү шинжлэх ухааны хойноос тэмцэх авъяас бүхий хүн тул хэн янгүй бүгдээр энхрийлэн үздэг билээ.
Үеэл Бенедикт бол түмэн бодисын байгалийг шинжлэн судлагч эрдэмтэн хүн бөгөөд хөдөлмөрч хичээлтэй нь түүний биеийг таних ба зүг сонсоод үл таних хүн хэн болгоны үгэнд үлгэр мэт болсон ажгуу. Гэтэл хэрэв хэн нэгэн хүн үүнийг америк тивийн Бувия мэт адгуусан амьтны зүйлийг аймаг ангиар хувааж ялгалын аргаар шинжлэх буюу эсхүл өчүүхэн үлдэгдэл төдийг нийлүүлэн нийллийн аргаар өнгөрсөн галавын амьтдын байдлыг сэргээж чадах тийм гүн мэдрэлийн эрдэмтэн гэж санавал их л андуурсан хэрэг болно.
Бенедикт үеэлд газар дэлхий тогтсоныг шинжлэгч геологи ба ургамлын аймгийг шинжлэгч ботаник ба чулууны аймгийг шинжлэгч микрологи ба одон орны шинжлэх астрономи мэтийн шинжлэх ухаан огт хэрэггүй.
Үлдсэн нь адгуусан амьтныг шинжлэгч зоологи болох бөгөөд үүнд бүх адгуусан амьтныг төрөл төрлөөр салган хуваасан ёсоор ясан нуруутны аймаг ба моллю буюу зөөлөн биетэн бэрээ хорхойн аймаг хийгээд тасархай биетний аймаг ба дан гэдэстний аймаг дөрөв байх бүлгээ.
Гэтэл үеэл Бенедикт бол сүүгээр бойжигчдын анги ба шувууны анги ба шувууны анги хийгээд загасны анги ба хэвлээр явагчдын ангийн аль нэгэн байтугай ер эдгээр ясан нуруутны нэгнийг ч огт тоохгүй харин бүрмөсөн жигших ажгуу.
Бас моллюскнууд ба толгой хөлтний*хэрхэн амьдрах ёсыг огт үл ойшоон сонирхохгүй тул эл бүгд амьтны дэргэдүүр өнгөрөхдөө сэтгэл өчүүхэн ч үл хөдлөн өнгөрөх ажгуу.
Тийм болохул дан гэдэстний аймгийг шинжлэх далайн мөгөөрс ба уушиг хийгээд соримсон хөлт буюу Инфузори ба Эгинодерма буюу буцаж хорхойн аймгаас шинэ зүйлийг олохын тул хамаг оюунаа хурц атгаж нарийн шинжилгээ үйлдэж байх буюу гэж асуувал энэ зүйлийн шинжилгээг огт үл хайхарна.
Тийм бол үнэн зүрхнээс хичээнгүйлэн шинжлэхийн хойноос зүтгэгч эрдэмтэн маань чухам юу шинжлэх эрдэмтэн билээ гэвэл зоологийн өргөн их салбаруудын дотроос ганцхүү тасархай биетний аймаг үлдсэн тул үүнээс өөр сонгох газар байхгүй болжээ.
Бас энэ нэгэн аймаг дотор үеэл Бенедикт нэгэн зүйл юмыг онц болгож чадсан ажгуу. Тасархай биетний аймаг нь зургаан ангид салах бөгөөд эдгээрийн дундаас бас дам салбарлуулж өөрийн эрхлэх шинжилгээг үлдсэн үзэл мэт болгож шунал- тайгаар оролдон байхыг нь үзвэл ийм сайн Энтомологич хүн дахин ертанцөд олдохгүй бизээ гэж санагдмаар ажгуу.
Энтомологич гэдэг шинжлэл бол зоологийн нэгэн анги болох дан ялангуяа бие нь үеэр тасарч бүтсэн амьтдыг шинжлэх хэрэг болоод эдгээр тасархай биетэн нь гурваад хос хөлтэй тул зургаан хөлтөн гэж нэрлэгдэх ч ёс бий бөгөөд үеэл Бенедикт бол энэхүү зургаан хөлтнийг шинжлэх явдлыг бүхэл насны зорилго болгосон эрдэмтэн болно.
Энэ хүн бол газрын улаан хорхойг Батбя хорхойноос ялгахгүй ба гэрт үзэгдэх аалзыг хэлэнцит хорхойгоос буюу туулайг муураас ба үнээг, лууснаас ялгаж үл таних мэт бөгөөтөл энтомологийн хувьд үгүүлбэл өөрийн гэртээ суух адил зовлонгүйеэ цөмийг мэднэ. Эдгээр тасархай биетний аймгийн салбарлах нь тун ч их бөгөөд бүгд арваад баг гэж ялгаварлан тус бүрд бас хэд хэдэн салбар өгөх бүлгээ. Овог төрлөөр ялгавал тоо томшгүй болно. Жишээлбэл дан ганц хатуу далавчтай болох цохын төрөл ЗОООО хүрнэ. Хос далавчтан шумуул батгана мэт нь 60000 хүрнэ. Цэх далавчтан царцаа, дэвхрэг мэтийн төрөл нь ба сарьсан далавчтан зөгий мэт хийгээд хайрсан далавчтан эрвээхэй мэт ба заримдаг хайрсан далавчтан хийгээд ханшаартны баг болох тэмээн эрвээлж, нохой бөөс ба гөвүүр далавчтан хэвэнгийн эрвээхэй мэтийн анги баг сүрэг сүргээр байх билээ.
Энтомологичийн авьяас нь удирдан Шинэ зеландид авчирсан хэрэг бөгөөд энэ газар урьд үзэгдээгүй хэдэн төрлийн ховор хорхой шавьж олсондоо их л урамтай өөрийн цуглаврыг сайхан засаж хэрхэн бүрэн бүтнээр Сан- Францискод хүрч өөрийн гэрт оруулж үзэмжтэй сайхан дэлгэц дотор агуулан сайхан шилийн дотор тавин толины гэрэлт зузаан шилээр бас халхалж гэрийн доторхи өөрийн суух бичгийн тасалгааны хана туургаар өлгөхөө бодолхийлэн ажгуу.
Ийм янзын төрлийн хүн Уэлдоны авгайд ямар олигтой тус хийнэ гэх вэ? Тус олохыг эрэх ч үгүй хар багаасаа хойш ийм хачин зантай үеэлийг мэдэх тул өвгөн эрдэмтнийг өөрийн бяцхан хөвгүүний адил асран хамгаалах бүлгээ.
Оклендэд суух зуураа хөлслөн авч зарсан зарц нараа
тооцож гаргаад залуу эхнэр идэвхийлэн шалавлаж аяны юм бэлтгэн төхөөрч гурав хономогц «Пилигрим» дээр гарч өөрийн тасалгаандаа орж авлаа. Гэтэл энд нэг инээдтэй JOM гарсан нь хараахан энэ тасалгаа бол хамгийн хуурай болоод чийггүй болох тул үеэл Бенедикт заавал өөрийн цуглуулсан цуглуулбарыг энэ тасалгаанд агуулсугай гэж ирсэнд эдгээр олон зүйлийн амьтад нь ялангуяа хазвал бэрх хаздаг тул хорт Камону мэт нь бага хүүхэд ба эхэд нь ч сайнгүй санагдах байнам гэж арайхийж айхтар эрдэмтнийг үгэндээ оруулж билээ. Энэ эрдэмтний тийнхүү санаа зовсон нь бол ганцхүү Шинэ зеландид орших бөгөөд толгойн орой дээрээ нүдтэй нэгэн тасархай биетний зүйлийг олсноо ямар ховор эрдэнэ адил санасан ажгуу. Олон удаа ятган хэлсний сүүлд хамаг цуглуулсан цуглуулбарыг нь зохих газар хийцгээж хорт камонууг нь далайд хаяж орхивол хөөрхий эрдэмтэн төдий л энэ нэгэн амьтныг тоосонгүй тул үг түвэг гарсангүй билээ.
Хөлөгний бархагыг татаж авсны хойно ахмад Гуль өөрийн эмэгтэй зорчигчид учрыг дахин гаргаж, баян худалдаачны авгайн бие аливаа хэрэглэгдэхүүн ба хэрэглэгдэхүүнийг дураар тавтайяа хэрэглэсээр ирсэн ба хэрэв гадаад далайд зорчин туулагч галт их онгоцнуудын нэгэн дээр сууж явбал бас тавтай сайхан явах бөгөөтөл энэ бохир хөлегг суусан нь урьд мэт хэрэглэхүүн бүгд нийлэлцэх нь бэрх болоод төдий л дэгжнээр явах аргагүй байна гэж урьдчилан мэдэгдлээ. Танай энэ аянд явсны хариуг би хүлээхийг үл төвдөнө гэвэл Уэлдоны авгай гайхан хиртхийж асууруун: Ийнхүү хариу ;:үлээхийг байсугай гэсэн нь ямар утгатай үг вэ. Ямар нэгэн аюул тохиолдох магадгүй гэж та урьдаар сэрэмжлэх нь энэ буюу гэвэл тэр нь хариу үгүүлрүүн: Тийм зүйл байх ч үгүй биз дээ. «Пилигрим» бол эрхэм сайн хөлөг тул үүний тухай би батална.
Залуу эхнэр үгүүлрүүн: Та санаа битгий зов. Хэрэв миний эр энд байсан бол мөн нэгэн адил таны энэ хөлөгт сууж саадгүй явахаас үл татгалзах байсан нь магад тул миний гуйсан ёсоор та үйлдсэн тул миний эр юу буруушаан хэлэх билээ гэвэл:
- Эрхэм Уэлдоны авгай минь ээ. Би бол гагцхүү журмыг гүйцэтгэсэн нь бөгөөд надад ийм өндөр хань болон явсанд танд үнэн зүрхнээс баясна. Гагцхүү миний айх нь таны нөхрөөс намайг буруушаах нь болбол юунд ятгаж сайн учрал хэлнэ үү гэж танд эс хэлэв гэж зэмлэх магадгүй хэмээн айнам.
- Хайрт Капитан минь ээ. Энэ тухай сэтгэл бүү зов. Миний гэртээ буцах мөрийгтүргэтгэсэн арга нь энэ байсныг миний нөхөр мэдэлгүй яах вэ. Таатай тавтай хэрэглэхүүн элбэг дэлбэгийн тухай бол миний бие төдий их эрхэлж эрхжисэн
хүн бус тул таны хөлөг дээр юу байгаагий нь юлолгүй цөм дуртайяа хэрэглэхээ танд батлан хэлсүгэй гэжээ.
Нэгдүгээр сарын 22-т «Пилигрим» бархагаа татаж дээш нь хураагаад хоёрдугаар сарын 2-т хязгаар хярхаггүй далайн дунд энэ бүлгийн эхэнд гаргасан хөндлөн хоног дээр явсан нь тэр бүлгээ.


Top
   
PostPosted: Nov.14.14 2:14 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14992
Location: Düsseldorf, Germany
Mark

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Nov.14.14 8:02 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.09.14 2:17 pm
Posts: 17
Хоёрдугаар булэг
ДИК ЗАНДЫН ЧАНАР ТӨЛӨВ БА ТҮҮНИЙ НАМТАР НЬ
Далайн аян нь эхэн хувьдаа сайнаас сайн бөгөөд хангалттай байжэз. Хөлөг хэмжээ бяцхан ба хүмүүсийн суух өрөө өргөн зайтай кают байхгүй боловч Уэлдоны авгай, капитан арайхийж гуйж байж өгсөн байранд аятайхан идээшгээр засаж төвхнөсөн ба энэ кают нь хоёр бүсгүй, нэг бяцхан хөвүүн гурвуул элбэг багтах зайтай уужим учир эдгээр зорчигчид маань хоолоо идэхэд Капитан үеэл Бенедикт хоёрын хамт хань болон бүлгээ. Үеэл Бенедиктийн бие ахмадын туслагчийн кают сул байсан тул эзэлж өөрийн сачшгүй цуглуулбарын хамт байрласан бүлгээ. Энд кают гэгч нь онгоц хөлгийн дотор хүн суухаар зассан тасалгааны нэр билээ. Капитан өөрөө өнөө Оклендэд салсан хөлсний агнуурчийн суух өрөө хараахан хөлгийн экипаж цөөн тул эзгүй сул байсныг тус «Пилигрим»-ийн матросууд нилээд оролдосхийж цэвэрлэн засаж түүнд орлоо. Хөлөгний ажил албаны хүмүүс экипаж гэж нэрийдэх ба бас мөн захиргааны дор явж ажил алба хийх хуяг мэт улсыг команд буюу баг гэнэ. Эдүүгээ «пилигрим» дээр үлдсэн баг амь нэгт болоод хүний тоо цөөн боловч хамт хөдлөх ажилдаа дадаж ижилссэн бат итгэлийн баг болох ба Капитан Гулмйн дор бүтэн таван жил явж идээшлийг олсны дээр хийх ажлын хэлэлцээ нь бүхнээс хангалттай авах хөлс нь мондошгүй элбэг ажгуу. Джемс Уэлдои нь америкт ч олдохуйяа бэрх элбэг гарт нь тэр билээ. Матросууд нь цөм ахмадын нэгэн адил Калифорнид төрсөн нэгэн нутгийн ард ба бас ч хөлгийн эзэн нь мөн нэг нутгийн хүн болох тул арматорын авгайн бие сууж явах болсонд их л баясаж чин үнэнхүүгээр хичээнгүйлэн зүтгэж далбаагаар явах бага хэмжээний хөлөг бригийнхээ бяцхан болоод элдэв хэрэглэхүүнээр дутмагийг нь үл мэдэгдэх болтол аятай болгосугай гэж оролдож билээ.
«Пилигрим» дээр харилахмаар хүн нэгхэн бөгөөд энэ нь тогооч Негоро мөн. Үүнийг Оклендэд авсан билээ. Үүний урьд нэгэн германы цэргийн албанаас оргосон хүн байсан бөгөөд санамсаргүй германы цэргийн онгоц учирвал захирал нь түүний танкх хүн тохиолдож ялыг хэлтрүулсүгэй гэх тул итгэж тогоочийн ажлаа хаяад нутагг буцахаар явсны оронд тийнхүү үл мэдэгдэх нэгэн хүнийг авсан хэрэг болно,
Тогоочийн алба хкйе гэж биеэ өгсөн тэр Португалийн хүн нь үнэн байдалдаа архи уухгүй ажилч бүтзэмжтэй аль тушаасныг гүйцэтгэгч тийм нэгэн байжээ. Хоол хийх тасалгаа нь бяихан боловч аргалж эвтэйхнээр засаж сайхнаар суух болсон ба далайн давалгаанд үл зайлагдан хоолоо осолгүй хийж чадахыг үзвэл энэ хүн эрхбиш урьд далайд туулж явсан нь нэгэн удаа бус байдалтай аж!уу. Негоро хоол амттайгаар хийхийн дээр номхон бөгөөд илүү зангүй тул албанд орсноос хойш ер ажиг зэмлэлд орсон удаа байхгүй хэдий тийм боловч Капитан энэ үл танигдах хүнийг хэний ч баталгаагүй авсандаа их л гэмшин бүлгээ. Энэ дөчөөд хир настай хөх цагаан царайт, бодлого хэзээд тавьсан байдалд нүдний харц нь хүйтэн гэх байтугай муухай хорт болоод цусгүй нимгэн уруул нь хэзээд элэг барих мэт инээмсэглэсэн төлөвтэй. Ийм шинж төхөл нь ахмадад сайнгүй санагдан ажгуу.
Энэ Негорогийн бие ямар нэгэн сургуульд явж хүмүүжлийг олсон уу, үгүй юу? Үүнээс урьд ямар ажил хийж явсан бэ, хаа ямар газар төрсөн ессөн бэ. Энэ зэрэг асуулт цөм үл мэдэгдээд битүүлэг боловч бусдаас ёс журмыг алдалгүйгээр зайлсхийж оорцог болон биеэ авч чаддаг португалиас хэн аймшиггүй асуух ажээ. Багт мэдэгдсэн нь бол Негорогийн бие Вальпарайзод буух зорилготой гэж мэдэхээс цаашгүй бөгөөд тэнд түүний биеийг төрөл төрөгсөд хамаатан нь угтан авах эсэх ба эсвэл тэндээс цааш бус тийш явах эсэх алин болохыг мэдэхгүй битүүлэг далд хэрэг бөгөөд хааяа Буцман гуай энэ тогоочийн боловсрол нь аль нэгэн цэргийн хавануудаас доргүй боловсролтой гэж хэлэх нь зөвхөн таамгаар хэлсзн болохоос биш үндэсгүй бөгөөд учир нь бол Негорогийн бие хэл бүрийн, газар бүрийн далайчингуудтай адилгүй, үг хэлэх нь нарийн тул тийнхүү сэжиг ажиг орсон хэрэг билээ. Энэ Негорощйн тухай чухам ийм тийм гэж хэлэхэд бэрхтэй нэгэ11 шалтгаан бол Негорогийн бие цаг үргэлж бусад хүнээс хайдаг зайлж өдөр бол хөлгийн наад палуба дээр цөөн гарч өөрийн бяцхан каютын дотор сууиа. Шөнө бол бригийн хүн явахгүй талаар нь ганцаараа салхинд гарч зугаацахаар явах ажгуу (Үүнд палуба гэгч нь онгоц хөлгийн дээд талыг туж бүрхсэн хучилтыг хэлэх бөгөөд энэ хучилт нь далайн усан онгоцны дотор орохгүй болгосон арга буюу)
Манай бриг дээр ахмад хаван гэгч байхгүй учир Капитаны шадар туслагч нь сайн дур сүсгээр орсон далайн сургуулийн
нэгэн шавь болно. Үүнийг далайчны хэлээр волонтер гэх бөгөөд зүг сургууль хийж онгоцон дээр матросын ажилд дагалдан сурагч бага насны хөвгүүд зөн нараас дээд зэргийн тушаал боловч далайн техникийн сургуульд орохын урьд энгийн матрос нарын адил явж туршлага дадал олсугай гэж санаатайгаар орсон нэг залуу тийнхүү Капитаны туслахыи тушаалыг хүлээсэн ажгуу. Залуу Волонтерийн нэрийг Дик Занд гэнэ. Хойт америк дахь Нью-Йорк хотын хүн бололтой. Гэвч үнэн магадыг мэдэж болохгүй. Учир нь мөн хотын нэгэн гудамжинд хоёр нас ч хүрээгүй нялх хүүхдийг хаячихсаныг хүн олж авсан бутач бөгөөд анх олоод хэрээс зүүлгэж эцэг болсон хүний өгсөн нэр Ричард ба үүний биеийг муушаан үртсээр ороосон осгож өлбөрөх шахсан нялхсыг элсэн дээр хаясныг олсноор тэр элсийг дурсгал болгон Занд гэж овог өгсөн болно. Дик гэсэн Ричардыг эрхлүүлж өгсөн энхрий нэр болно. Тийнхүү Дик Занд болжээ.
Хойт америкийн холбоот улсад олдвор хүүхдийг хүмүүжүүлэх газар үлэмж олон тул тэдний нэгэнд нь Дик Занд хүмүүжиж өөрийн хир байдлыг маш эрт онож мэдээд амьдралын замд ямар нэгэн аргаар орох нь чухал гэж зориг төрсөн бүлгээ. Өнчдийг асрах сургуулийн захирал нь Дикийг таван настай байхад нь анхны бага сургуульд өгсөн бөгөөд энэ сургуульд сурч найман нас хүрсний хойно Дик энэ сургуулиас гарах санал ороод даруй өөрийн барьсан эцэг ба шинэ олсон эн тэргүүний түшиг болсон нэгэн хүний тусламжаар хойт урьд хоёр америкийн хооронд үргэлж тогтмол явах далайн их хөлөг онгоцонд дагалдан суралцагч зөнгөөр орсон билээ. Энэ онгоцны хамаг хаванчууд ба зорчигчид нэгэн адил энэ сэргэлэн бөгөөд гавшгай цовоо хүүхдийг ажиглаж үзвэл огт хэрэггүй сул суухгүй. Хэрхэж ямар нэгэн эрдэм сурмаар юмыг ер огоорохгүй хичээл тасралтгүй байсныг гайхаж авай. Ор ганцаар хоцорсон өнчин хүүхэд үеийн настныг бодвол илүү хүнд хөдөлмөр хийсэн боловч сэтгэл нь хорссонгүй ба зүрх нь хатууран догширсонгүй бүлгээ. Халуун сэтгэлтэй хүнийг хааяа учирвал сэтгэл тэжээгдэн гарах бөгөөд энэ мэтийн туршлага дээрээс бяцхан Дик, газар болгон сайн хүн байх бөгөөд хэрэв тэнгэрээс ямар нэгэн бэрхийг буулгавч зориг үл шантарвал хожим нэгэн цагт бас тусламж бууж ирдэг нь тогтсон ёс гэж итгэх болжээ.
Далайн албанд гурван жил явахдаа манай бяцхан зөн далайн онгоц хөлгийг удирдан газарчилж хөтлөн явах Штурманг бэлтгэх сургуулийн нэгдүгээр ангид орж чадахуйц бэлтгэл олж бас нэгэнтээгүүр Капитан Гуль өөрийн агнуурын нэгэн аянд хүүхдийн хичээлтэй ба сэргэлэнг сайн олж мэдсэн учир батлан сайшаасны ачаар мөн тэр сургуульд орж чадсан бүлгээ. Үүнээс гадна сайн бөгөөд нинжин сэтгэлтэй далайчин өөрийн эзэн түшиг болсон баян худалдаачин Джемс Уэлдонд даатгаЖ энэхүү хурц билэгтэй хүүхдийг хэн аль шудрага хүн бүгдээр тэтгэвэл зохих тул эрхбиш анхаарна уу гэсэн газар бий бөгөөд ийнхүү даатгасан нь Дик Зандын хувьд асрах их ачтай тустай болсон бүлгээ. Америкт бол сая төгрөгийн хөрөнгөтний эрх явцтай нь европ дахинаас дутуугүй харин илүү ч байж мэднэ. Джемс Уэлдоны хайртай бөгөөд хамгааллыг хүртсэн өнчин хөвгүүн гэж мэдэхийн хамт хамаг багш нар нь их энхрийлэн үзэх болсон ба хэдийгээр тийм онц үзэгдэх боловч түүндээ омогжиж их зантай болсонгүй, хуучин хэвээр номхон хэл зан агуулсаар байх тул улам бүр сайшаасан аж.
12-оос 15 нас хүртэл Дик насны хирд тэнцэм эрдэм сурсны тул далайн дээд сургуульд дэвшүүлэгдэн орж тусгайлан боловсруулах тооны ухаан ба физик хийгээд бусад зохих ухааны зүйлд суралцсан бүлгээ. Эдгээр ухаанд эс судалбал далайч хүн хэрхэвч дээш дэвшин гялбалзан гэрэлтэхийн аргагүй буюу.
Энэ дээр хүрч ирээд нэгд бол Дикийн бие хичээл үлэмжээр сургуульд явсны харгайгаар бие баахан төдгүй болсон ба бас нэгэнтээгүүр халим агнах явдлын нарийн аргад ажил дээр суралцан танилцах нь чухал мэт санагдаж капитан Гуль, Джемс Уэлдонд зөвлөн ятгаж Дикийн биеийг энэ удаа халимын агнуурт илгээж биеийг нь засах ажаамуу гэсэн бөгөөд бас үүнд нэгэн учир бий ажгуу. Джемс Уэлдон бол халим гөрөөлөх онгоц хөлөг үлэмж олныг барих тул өөрийн биеийг хүмүүжүүлсэн агуу сэтгэлт хүний туйлын их ачийг хариулахад тустай мэт санагдан бүлгээ. Хуучин ахмад Гуль хань болон «Пилигрим» дээр гарч Волонтер болж аянд явах уриал авбал Дикийн хэрхэн баяртайгаар зөвшөөрснийг хэлэх хэрэггүй. Далайд явах авьяас нь үнэхээпдалайчны авъяастай бөгөөд ганц сургуульд сурч боловсрохбд нь чухал гэж мэдэх тул биеэ барьж далайгаас хагацан холдож чадсан ажгуу. Бяр хүч нь наснаас хэтрээд гавшгай нь ёстой матросын адил. Дик ч ер ямар ч ажлаас буцахгүй ба ямар ч аюулаас өөрийн дуртай асар дотор үл сүрдэх бөгөөд түүний бие онгоцны залуур барьж гэрэлтэй хөх нүдээрээ алс ширтэн хараад зогсох буюу, эсвэл ямар нэгэн тушаасныг дагаж гүйцэтгэхээр шураг модны торгон үзүүр дээр нисэх мэт харайн гараад бужгир хонгор шар үсээ сэгсрэн баясгалантайяа зогсон байхыг үзээд хэн янгүй инээВхийлэн үгүүлэх нь, энэ магад зоригт далайчин болъюу гэнэ.
Өөрийн эрд түшигч багахан хөвгүүнийг мэдсээр удсан ба сэтгэл энхрийлэн санах тул Уэлдоны авгай нь энэ тухайд ариун ануухан хүүхэд гэнэ. Хөөрхий өнчин хөвгүүний сэтгэл
саатуулсан учир баяргүй бөгөөд манай энэ ярианы эхэнд санаа сэтгэл зовох нь ихдэж «Пилигрим»-ийн Капитаны хувиар тэр эрхэм зорчигчдоо хэрэв галт онгоц учирвал эл ШУУД эн тэргүүний онгоцонд шилжин суух хэрэгтэй гэсэн бүлгээ. Гэтэл бриг нь салхинд туугдсаар гадаад далайгтуулаар зорчигч галт онгоцуудын тогтсон замнаас нилээд хол хаягдсан тул тийнхүү галт онгоц учралдах аргагүй болоод зөвхөн тэнгэрийн аяыг харж хэзээ салхи эргэхийг хүлээн хүлцэхээр тэсвэрлэхээс өөр юмгүй болжээ.


Top
   
PostPosted: Nov.29.14 5:33 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.09.14 2:17 pm
Posts: 17
Гуравдугаар бүлэг
ЭВДЭРСЭН ХӨЛГИЙН ҮЛДЭГДЭЛ ТАМТАГ ЛУГАА УЧРАВ
Хоёрдугаар сарын хоёрны өглөөний 9 цагт хараахан ер бусын салхигүй, намдаад байхыг ашиглаж бяцхан Джектэй биеийн тамир сайжруулсугай гэж сэтгээд тийнхүү хоёулан олон дээс аргамж оосор татлагаар шураг модон өөд авирав. Зөөлөн салхи баахан салхилавч хөлгийн далбааг зөвхөн хүлхийлгэхээс биш далбааг үл хөдөлгөх тул бага хүүхэд аймшиггүй дунд рейнүүдийн нэгэн дээр гараад ажиггүй амархан сууж бяцхан хөлөө хий хөдөлгөн нөхөр ахаа хүлээжээ. Энэ ах нь дээшихнээ гарч далбаа дарвуулуудын аль нэгнийг нь сэлбэх болсон ба алиныг нь солимоор болсныг нь үзэхээр очоод хэвийн нарийн нягг ажиллах ёсоор аливааг хянан үзэж байтал гэнэт доороос Джекийн дуу сонсдов.
Хөл дээрээ зогсоод гараараа зааж өгсөн татуурга олсноос барьж, Дик! Дик! тэр далайд үзэгдэгч юу вэ? гэж хүүхэд асуусныг ер үг нь салхинд цохигдож үл сонсдох тул утгыг сайн ухсан ч үгүй шавиа дуудан хэлэхийг сонсохын хамт санаа зовнин юу болов гэж даруй доошоо хоромхон зуур бууж, ай Джек юу болов. Юунд ийм болгоомжгүйгээр босон зогсов гэж асуувал хүүхэд зоригтойгоор үгүүлрүүн:
- Чи бүү ай! Би ойчихгүй. Чиний зааж өгсөн сургаалыг мартаагүй санаж байна гээд онгоц хөлгийн аливаа тоног хэрэгслүүдийн нэрс нь тогтооход түмэн бэрхтэй тул түр мартсаныг нилээд санасхийж, сая дотор орвол өнөө бумбрам стенги-ээс чинь барьж байнам биш үү. Айх газаргүй, чамайг дуудсан учир бол далай дотор нэгэн юм үзэгдээд чухам юу болохыг би ялгаж танихгүй тул чамайг дуудсан билээ. Тэр баруун гарт багбортаны чигт байгаа гэж далайн нэр томьёо сурсандаа эрэмшин их л баяртай үгүүлэн ажгуу.
Дик Занд нар салхинд борлосон багахан гараараа бяцхан
д/1 <шт- г;_ wci - 7' II
JTJIS' ...... J
хөвгүүний мяндсан зөөлөн үст толгойг нь илбээд түүний заасан зүг чиглэн харвал даруй учрыг мэдэж цуурай хоолойгоор дуудан үгүүлрүүн:
- Хүүе, салхины доодтой эвдэрхий хөлгийн тамтаг байнам биш үү ажигтун гэмэгц:
Агшин дотор «Пилигрим»-ийн бүх экипаж нь палуба дээр гарцгаав. Далайд ямар нэгэн аюулд тохиолдсон хөлгийн хэмхэрхий байхыг сонсохын хамт далайчны сэтгэл ихэд хөдлөх нь нийт ёс бөгөөд хэн чиг маань шор дайралдвал удалгүй үүний адил гэнэтийн аюулд өртөгдөж болох биш үү гэж сэтгэл нь өөрийн эрхгүй гуниглаж онгоц, хөлгийн хэмхэрхий эвдэрхий үлдэгдлийг үзэхийн хамт аяндаа зүрх өвдөж үхэгчдийг энэрэн нигүүсэхүй сэтгэл төрөөд бас энэ мэтийг авран өршөөе. Учир иймийн тул Дикийн хашгирахыг сонсмогц өнцөг булан бүрээс бригийн матросууд бугдээрээ гүйлдэн ирцгээж цугласан ба онгоцны захирал өөрөө Уэлдоны авгай, үеэл Бенедиктийн хамт хань бололцон каютаас палуба дээр гарч ирлээ.
Ганц тогооч Негоро орчин тойрон юу болж байсныг сонирхохгүй хэвээр кампуз дотор хоцров. Кампуз гэж хөлөг онгоц дээр хоол хийх тасалгааг нэрлэдэг билээ. Бүгдийн нүд нь тэр усан дотор «пилигрим»-ээс нилээд зайтайхан хөвөн явах жиггэй юмыг ширтэнэ. Матросуудын нэг нь Буцманаас ийн асууруун:
Энэ юу гэгч байж болох билээ. Намайг санавал энэ нэгэн хөмөрсөн хуучин сал буюу эсвэл урвуулж хөмрүүлсэн Шлюпки завь байж магад гэвэл, Уэлдоны авгай хөдөлсөн сэтгэлээр үгүүлрүүн. Ай зайлуул. Энэ сал дээр аюулд орсон хөөрхий Барамэд амиа аврах аргаа эрж яваа нь энэ байх магадгүй шүү гэвэл нь
Сэтгэлийг нь засаж капитан үгүүлрүүн: - Үүний учрыг даруй мэдэж болно. Хөлгөө үүний зүг барьж яв гэж тушаая, Намайг санавал энэ нь салд төдий адилгүй, харин хөлгийн ясан төрх бие байж мэднэ гэвэл энэ битүүлэг юмыг дурангаар харж байсан Бенедикт үеэл их л бодлого тавьсан бололтой ийн үгүүлрүүн:
- Намайг санавал энэ магад далайн ямар нэгэн амьтан болно. Нуруу нь илтэд гүдийж харагднам. Та Дик үүнд юу гэж хэлэх вэ гэвэл энэ үед шураг модноос салшгүй нөхөр Джектэй хамт хэдийнээ буусан Дик найр тавин үгүүлрүүн:
- Эрхэм Бенедикт та намайг уучилна уу? Би санавал энэ нь хөмөрсөн хөлөг хэвтэх мэт. Наранд төмрийн зүйл нь гялалзан байхыг үзэгтүн та гэсэнд капитан энэ үшйг лавтай зөвшөөрч үгүүлрүүн:
- Дик чинийх зөв байнам гээд залуурчинд тушаан чангаар дуудаж ийн хэмээв. Ай Сандирс эвдэрхийд туслйн явуул.
Залуурыг баруун тийш эсвэл арай холдож явчихна гэвэл залуурчин нь бригээ хэрэггэй зүг тийш нь чиглүүлэн залж хариуд «байна» гэдэг ганцхан үг хэлжээ.
Энэ зуур палуба дээр булаалдсаар ажгуу.
- Энэ бол магад нэгэн сүүгээр бойжигч амьтдын нэгнээс зайлахгүй. Нуруун дээр нь хайрс байх нь илтэд үзэгднэм. Та бүгд харж үз гэж мань болдоггүй эрдэмтэн тэр улам улам ойртож яваа юмыг харан харан хэлбэл ахмад нь амгалан төрөлт эрдэмтнийг баахан өргөтгөх дуртай тул инээмсэглэн үгүүлрүүн:
- Энэ бол магад халимын нэг зүйл бололтой. Чухам нэр нь гуулин хайрст халим хэмээгдьюү. Үүнийг анх сая олсон хүн нь даруй үеэл Бенедикт болно гэвэл тэр нь хариу хэлэхдээ:
- Та элэглэвэл элэглэсүгэй. Ганцхүү үнэн нь миний талд болно. Харин үүний сэрвээ нь тэр харагднам бус уу гэж харалган нүдээрээ дуран тусгаж ажиггүй лавтай хэлнэ. Үүнд Уэлдоны авгай инээмсэглэж үгүүлрүүн:
- Юу ч болтугай хэрэв амьтан бол магад амь нь гарсан амьтан биз. Хэдий удаан ашиглан харавч огт үл хөдлөн нэгэн хэв байхыг үзвэл амьд байж чадахгүй нь магад буюу
- Ай үеэл минь, энэ амьтан чухам унтаж байх нь энэ буюу. Ийнхүү унтах нь бүр ч ёсон дотор хэрэг. Үл үнэмших бол капитанаас гадаад далайн дунд унтаж байгаа халим учрах нь хэдий олон бэ гэж асуу гэснийг капитан тосон авч, үнэн хэлж байгаа юм шиг төв байдлаар, унтах нойр нь маш зузаан тул гэдсийг нь гаргаж арилгах ба чанавч огт үл сэрнэ гэж үгүүлбэл манай эрдэмтэн үүнд уурлах эсэхээ мэдэж ядсаар нэгэн хэсэг болоод төрөлхийн амгалан сэтгэл нь ялж хоргүйгээр мушилзан Капитанын хатуухан үгний хариуд биеэ санаа засах мэт ийн үгүүлэв.
- Хэзээ нүдээр үзэж буруугаа мэдэхийн наана ядуу эрдэмтнийг та элэг барихаа байтугай. Намайг санахад энэ үзэгдэгч нь хөлгийн эвдэрхий биш. Үнэхээр нэгэн адгуусан амьтан болой. Санавал далайн гахай буюу эсвэл далайн Өрөм жадат царвал мэтийн намд багтах нэгэн сүрхий амьтан мөн. Бие нь алтан загас мэт шар улаан гуулин өнгөт хайрсаар бүрхсэн ийм нэгэн магад мөн гэлээ.
Сайхан сэтгэлт хүлцэнгүй ихт эрдэмтний ийнхүү хэлсэнд сэтгэл уяших мэт хөдөлж капитан, баясгалант царайтай хариу үгүүлсэн нь:
- Ай манай тэмцээний эцэс нь тавхан минут болоод мэдэг- дэнэ. Энэ битүүлэг юманд ойртон ирэх манай түргэн бөгөөд даруй аргаа эрэлхийлэн нэгд бол энэ нэгэн манд гэм хүргэх, үгүйг бодох ба бас бид ч үүнд хор болохгүйг бодох цаг ирэв. Хэрэв энэ нь ямар нэгэн амьтан болжгэм эрхэм Бенедикт
минь ээ гээд залуурчин Сандирсыг дуудаж тушаах нь:
- Ай Сандирс хичээгтүн, Энэ зуур алмайтаж болохгүй. Зүүн тийш хажуулдаж, бушуу эрэггүгэй. Чөтгөр авмар. Та эрхэм Уэлдоны авгай минь өршөө. Манай далайчин заримдаа бүдүүн үг хэлэхээс буцдаггүй улс юм шүү гэж бурууг хүлээвэл Уэлдоны авгай ч хариу юм хэлсэнгүй зүг инээмсэглэн харж байтал удалгүй хөлег нь залуурын аяар эргэж хэдэн минут болсонгүй шадартан очвол эгт далайн сүрхий амьтан биш харин чухам эвдэрхий хөлгийн Враг ажгуу. Шураг модон ба хамаг тээлс буюу хамаг тоногоо алдсан, баруун хажуу тийш эрс 45 хувиар буюу градус хэлбийсэн тул давалгаа хөдөлбөл эл палуба-ын доод талыг авах төлөвтэй, онгоцны сүүл бөгсөн хувьд гинж ба аргамжийн гасархай бага сага үзэгдэнэ.
Онгоцны тэг дунд ойршиг нэг л их нүх илтэд үзэгдэнэ. Энэ нь чухам зол муут хөлгийг сүйтгэгч шалтгаан нь мөн ажгуу.
Энэ лүнхийж байх нүх зааж гашуудсан байдалтайгаар капитан, Уэлдоны авгайн зүг үгүүлрүүн: Энд магад хоёр онгоц мөргөлджээ. Энэ бол зол муутыгдайрч гэмтээсэн хелөг нь, гэмтэгчдэд тус хамга&члыг өгсөн ба өгөхийг эрмэлзсэн бололтой. Ядвал энэ хөлгийн экипажийг аврах гэж оролдсон байгаасайдаа гэж үг хэлж байхыг Уэлдоны авгай сонсоод гайхаж гялайсан байдалтай сайхан нүдээрээ капитан өөд харж шууд үгүүлрүүн:
- Зовлон тохиолдсоны шалтгаан нь өөрсдөөс нь болоод бас эд зовлонтынхоо зовлонг огт санах хайхрахгүй байж чадах хүмүүс ертөнцөд олдох гэж үү? Ийм ёсонгүй хэрцгий хүмуүс байна гэж би ер итгэхгүй гэжээ.
- Таны үнэн шудрагаар хэлсэн ёсноос этгээд хэрцгий заитай хүмүүс байх бөгеөд үндэс бүрийн далайчны дунд үзэгддэг авч ялангуяа далайг туулан судлагч боловсон эрдмийн улс гэгч англи улсаас ийм ёсонг сөрөгсөд олон үзэгдэнэ. Болгоомжгүй осол явсны ял хариуцлагаас ба нэн ялангуяа сүйтгэлийн үнэ төлбөрөөс зайлсхийхийг бодож хэлмэгдэн өрсдөгчдийг амь аврахын оронд оргон дутаах нь бишгүй олонтаа үзэгдьюү. Үүний учирсан далайчин бол тийм дутаадгуудын нэгэн нь магад буй за гэвэл Бенедикт үеэл үл танигдах тэр далайчнаас ийм үйлийн үргүй харгис явдал гаргах гэж огт санаж үл чадах тул тэд танихгүй далайчдыг өмгөөлж ййн үгүүлрүүн.
- Капитан та тэднийг юун дээрээс нь гэм шааж хэлнэ, гэж асуувал капитан Гуль гуньж гутсан байдалтай үгүүлрүүн:
- Тийнхүү сэжиглэх үндэс баримт цөөнгүй мэт ганцхан Шлюпки буюу их завиуд алга болсныг үзвэл миний хардлын үндэс бат тийш хандана. Үүнийг үзвэл гэмтсэн хөлгийн баг
ба аялан явагчид нь бага онгоц завинд сууж амиа өөрсдөө аврахаас өөр замгүй болсон байнам. Хэрэв эдгээр баг ба аялан явагчид нь өөр нэгэн хөлөг дээр шилжин суусан бол эрхбиш энэ хөлгийн шлюпкүүдээс нэг нь ч атугай энэ эвдэрхийтэй хоцрох байсан билээ гэв. Дик Занд хүндэлсэн байдалтайгаар үгүүлрүүн:
- Усны долгионд автагдсан байж магадгүй гэвэл
- Хэрэв тийм болжгэм эрхбиш аргамжийн тасархай үлдэх билээ. Гэтэл энд ер тэр мэтийн үлдэгдэл байхгүй тул шлюпкийг хөлгийн багийн улс өөрсдөө тайлж буулгаснаас зайлахгүй гэхэд Уэлдоны авгай, үнэн дээд шудрага ёс гэгч бий гэж шулуун итгэсэн хүний байдалтай нүдээ огторгуй өөд харж үгүүлрүүн:
- Ай хөөрхий энэ удаа тийм учрал тохиолдох нь нэн чухаг. Газрын эргээс энэ хүртэл алслагдсан нь нэн хол учир завь онгоцоор аврагдах нь итгэшгүй хэрэг билээ гэвэл бяцхан Джек энэ ярианд гэнэт оролцон ийн үгүүлрүүн: Үүний дотор хэн нэгэн амьд хоцорч үлдсэн байж мэднэ. Намайг санавал хөмрүүлсэн хөлгөөс дуудах мэт авиа гарнам гэхэд бүгдээр чих тавин чагнахад эвдэрсэн хөлгийн дээрээс тодорхойгүй нэгэн бүдэг дуу сонсдон ажгуу.
«Пилигрим» зуугаад алхмын шадар очвол Дик Занд үгүүлрүүн: Миний сонсоход нохой хуцах сонсдоном гэхийг Джек сонсоод баясан дэвхцэн үгүүлрүүн: Ай ээжий минь ээ! Үнэн биш үү энэ мартагдсан нохойны хуцах нь сонсдож байнам. Эжий минь үүнийг аврах гэж байна бус уу гэсэнд эх нь ийн үгүүлрүүн: Цага минь ээ капитаныг гуйтугай. Энд эзэн нь би биш тэр байна. Намайг санахад л чиний гуйсныг зөвшөөрөх буй за гэж эх нь энхрий нүдээр мишилзэн харж хөвгүүндээ хариу хэлсэнд капитан угтан авч үгүүлрүүн:
- Тэгэхгүй яахав Цага минь, амьд амьтныг авран тус үзүүлэхгүй орхивол чухам нүгэл болно за. Энэ нохойг, энэ удаа бид ямар зэргийн аюулаас аврахаар завдаж буй, мөн түүнтэй адил бид өөрсдөө тохиолдох ч юунаа магад. Ай Буцман сонс, шлюпки буулга Дик та болбол биеэр очиж тэр враг дээр гарч үзээд тэр зовлонт нохой тамтыг авч ирэгтүн гэж тушаавал залуу нь үг дуугүй дагах шинжтэй «байна» гэж ёсолжээ. Ийнхүү «байна» гэж эрс хариулдаг нь манай үг билээ.
Даруй «пилигрим» хамаг далбаагаа салхины дагуу хендлөн бусаар босгосон тул салхинд үлээгдэн хүлхийхгүй болжээ. Ийнхүү далбааг салхи дагуу болгохыг далайчны томъёогоор дрейфт хэвтэх гэдэг ажгуу. Тийнхүү дрейфт хэвтмэгц хөлөг нь салхинд явахаа зогсож зөвхөн долгионд намилзан хөдлөн байв. Тавхан минут болсонгүй капитан Гичгэ гэдэг суман онгоцыг буулгаж хуучин хашир матрос хоёр хүн сэлж далайн
давалгаан дээгүүр харвах мэт гулган тамт враг тийш чиглэн явбал Дик Занд, онгоцны залуур дээр зогсоод онгоцыг үхсэн хөлгийн бөгсөн тийш залж палуба өөд авирахад хялбарыг харжээ.
Онгоцыг ойртох тутам нохойн хуцах нь улам ил сонсдоод удалгүй нэгэн их бөгөөд бүртэн хар нохой палуба дээр гарч ирээд хэлтгий шалан дээгүүр тогтон ядан ядан өөд сөөргөө гүйн палуба доор бүхий зооринд орох цоолго амсрын хажууд очин очин зогсох нь үзэгдэнэ.
Уэлдоны авгай эл бүхнийг сайтар ажиж байсан бегөөд санаа зовнин ийн үгүүлрүүн:
- Ер тэнд амьд хэн нэгэн үлдсэн байж магадгүй гэвэл бяцхан Джек бас зүрх догдлон хөдөлж ай хөөрхий нохойхон минь түр тэсвэрлэж үз. Удалгүй туслаар очно гэж хийгээр алгаа сунгаж хайрлах сэтгэлээ үзүүлжээ.
Мөн энэ зуур Негоро өөрийн кампузаас гараад «пилигрим»-ийн хөвөөгөөр явдаг хэвийн заншлаар гэрсэгт шадартан ирвэл гэнэт тэр нохойн зан нь учир тоймгүй хувилан галзуурсан мэт хуцаж дэлхий дээр аль байгааг мартчихсан адил «Пилигрим»-ийн тийш ухасхийвэл өнөө португаль хүн хөмсгөө атируулан хөх цагаан царай нь шороо мэт бор боловч сэтгэл хөдөлсөнөө хэнд ч үл мэдэгдэн энэ эвдэрхий сонин сонирхолтой юм огт байхгүй гэсэн мэт шиг буцаж өөрийн тогооны гэрт орлоо. Үүнийг үзээд Уэлдоны авгай гайхаж ийн үгүүлрүүн:
- Энэ нохой юу болох нь энэ вэ? Юуны учир гэнэт ийн ганихрав. Гэтэл Негорогийн алга болохын хамт нохой номхорч нам гүм болсон тул ахмад ч түүнийг гэнэтэд уурлан цухалдсаныг төдий анзаарсангүй билээ. Сэтгэл өрөвдөж хайрлах мэт үгүүлрүүн.
Энэ магад өлбөрч үхэх шахаж байсан бөгөөд онгоц удаан ирэхэд тэсэж ядаад уурласан байж магад гэлээ.
Явуулсан онгоц ч төдий тэр гэмтсэн хөлгийг тойрч үзвэл «Вальдек» нэртэй хөлөг байсан нь хөлгийн нэр хадаастай хоцорсноос танигдав. Хашир далайчин юу андах; Даруй энэ хөлөг бол америк улсад бүтээгдсэн бөгөөд багтаамжийн хэмжээ нь 500 тонн болно. Ийм ихээр цөм цохигдоод хэрхэн усанд шингэхгүй хөвж байгаа нь учир бигүүлэг ба ялангуяа усан нь палубын доод талаар нь цуглаад бүх палубыг ч хааяа бүрхэн атал хэрхэн тийнхүү үл живнэ.
- Санавал энэ хөлөг өөрийн ачааны хөнгөнд итгэж үл живэх буюу. Хэрэв хөлөгг модон банз буюу зүг мод, лонхны бөглөө хийх илчүү холтос буюу эсвэл энэ мэт ямар нэгэн хөнгөн эд ачсан бол ийнхүү үл шингэх билээ гэж нэгэн хөгшин матрос хэлэв.
Гицгэ онгоц нь эвдэрхий хөлгийн дэргэд хүрч очлоо. 
Үзвэл нохойноос өөр ямар ч амьд амьтан хамаг буй бүх юм нь ус угааж аваачсаныг үзвэл гэмтэл болсон нь нилээд уджээ. Энэ байдлыг үзэж хөгшин Буцман гашуунаар үгүүлрүүн:
- Хэрэв энд амьд амьтан үлдсэн болжгэм өлбөрч хатаж үхсэн буй за. Энэ нохойн өдий болтол үхэлгүй тэссэнийг би гайхнам. Сүйд болсон нь хоёр долоо хоногийн өмнө бөгөөд үүнийг хөлгийн зэс хөвөө нь зэвэрсний хирээр мэдэж болно гэвэл Дик Занд хариу ийн үгүүлрүүн:
- Таны хэлсэн зөв. Гэвч намайг санавал бид энэ хөлгийг шинжиж үзвэл зохино. Энэ нохойн аашлах нь сэжиг төрмөөр байнам. Хөлгийн гүн ёроолд хэн нэгэн олдож юунаа магад гэсэнд сэлүүрчний нэг нь олдовч хэдэн хүүр олдох буйза гэвэл Дикийн хариу хэлэх нь: Ай Висльямс тийм бус билээ. Хэрэв хөлөг дээр нэг ч хүн амьд эс үлдвэл нохой ийнхүү хуцахгүй байсан билээ гэхийн хамт тэр нохой нь залуугийн хэлснийг мэдсэн мэт онгоцны өрөөнд орох цоолго тийш ухасхийн нэг гүйж хуцаад бусдын саналыг тэр зүг рүү хандуулсан мэт болж шууд усанд үсрэн харайж туслаар очсон суман онгоцны зүг самран умбан явав. Үзвэл нохойн бие өлссөн цангасандаа тэнхээ алдарч ядарсан төлөвтэй тул сэлүүрчид онгоцоо түүнд ойртуулж хоромхон дотор матросууд нохойг дээш татаж онгоцны дээр гаргавал Буцман өлссөн гэж нэгэн зүсэм болгосон талх өгвөл огт хэрэгссэнгүй, шууд цаг магадгүй гэж авч яваа тунгалаг ус руу тэмүүлэн очиж улангатан ус долоож орлоо. Үүнийг үзээд Буцман үгүүлрүүн: Үзвээс хатаж үхэх шахсан нохой ажгуу. Эдүүгээ эрхэм Занд минь бид гэдрэг эргэвэл барав бус уу гэлээ.
Онгоцоо залж эргэсүгэй гэхэд нохой ус идэхээ байгаад эвдэрхий хөлөг тийш харж их гаслантайгаар ульж орвол түүний улих дуу нь: харах харал нь адил биш нэг учир бий гэж аяндаа мэдэгдмээр тул враг дээр эрхбиш хүн хоцорсон бөгөөд энэ нохойн эзэн нь байх ч юун магад гэж санагдавч бас нэгэнтээгүүр бодвол юунд авиа чимээ өгөхгүй ба матросууд хэдий чангаар дуудавч огт хариу гарахгүй нь юун учраас вэ, Бие ядарсан тул хөдлөх ч тэнхээгүй болсон байж магад гэж санаад Дик шууд Гицгэгээ врагийн бөгс тийш явуулж бархагийн тасархайгаас татаж гармаар чиглэн очвол нохой нь, матросуудаас урьд палуба дээр үсрэн гараад палубын завсрын хөндийд гүйж гуравдугаар зэргийн зорчигч суух кают тийш чиглэн сүүлээ шарвалзуулан сулхнаар гиншин бага гангинасхийн улин улин матросуудыг удирдах мэт явжээ.
Хэвгий палубын хажуугаар энэ тэр эвдэрхий хэмхэрхий юмны зай завсрыг үзэж Дик нөхдийн хамт явсаар байтал нэгэн харанхуй бүрэнгүй завсар хүний биес сүүмэлзэн үзэгдэнэ. Бүгд тоо тав бөгөөд цөм шалан дээр амьдын шинж өчүүхэн ч үгүй хэвтэх нь үзэгдэнэ. Ай халаг бид орсйтжээ гэж сэтгэл гутсан мэт Буцман үгүүлж малгайгаа аваад ерөөл тавилаа.
Тийн бөгөөтөл нохой нь өвгөн далайчны саналыг үл зөвшөөрөх мэт тэр үл хөдлөн үхсэн мэт хэвтэж байгаа хүмүүсийн хажууд очоод гаруудыг нь долоон долоон бас гэдрэг эргэж матросуудад зовлонтныг авармуу гэх мэт аашилбал Дик шууд нэгэн санал тогтсон бололтой энд тэнд уван цуван байх олон хайрцаг ба торхнуудын завсар хоорондуур явж тэр үл хөдлөгч хүмүүсийн бие тийш очихдоо үгүүлрүүн: Нөхөд минь ээ! Эд бол тамирдаж үхэтхэн унасан хүмүүс хэвтэх магадгүй гэжээ.
Арван таван минутын дотор эвдрэл болсон тэр хөөрхий улсыг палуба дээр гаргаж үзвэл цөм муужирч унасан хэвээр ажгуу. Сайтар шинжлэн үзвэл эд бүгдээрээ нас адилгүй негр хүмүүс цөм өлбөрч ядарснаас тамирдагсад байжээ. Враг дотор амьтан бий гэж мэдэхийн хамт ахмад ч бас нэгэн шлюпки завь авч туслаар ирснээс тэдгээр гашуун зовлон тохиолдогчид бүгдээр арай голтойг маш нарийлан болгоомжлон хичээнгүйлж бриг дээр нохойн хамт гарч ирэв. Энэ нохойн зөн билгийн ачаар эд хэдүүл амиа аврагджээ.
Уэлдоны авгай эд туйлын эцэнхий зовлогууд хэвтэхийг үзээд бархиан үгүүлрүүн: Ай тамт нар бид эдний амийг аварч чадахгүй буюу гэхэд кагштан сэтгэлийг нь засан үгүүлрүүн: Хөөрхий барамэд зүдүүрийг үзэж тамир барагдавч зүрх нь зохисоор учир бас ч эдний бие бялдар нь угаас сайн тул эрхбиш удалгүй засаж болно. Эн түрүүнд бие тэнхээ оруулах юм өгөх нь чухал нэг бол шөл, эсвэл ус ромтойгоор өгөх хэрэггэй гээд ай Негоро нааш ир гэж дуудвал,
Капитан Гулийн дуун тасрахын урьд Негоро гэсэн нэр сонсдохын хамт энэ болтол амиа аврагсдын ачийг хариулж байгаа мэт хүн болгонд эрхэлж байсан нохой гэнэт үсээ босгож толгойгоо өндийн шүдээ арзайлган завдав. Ахмад шаардаж дахин бархиран дуудруун:
- Негоро оо! та таг дүлий болсон уу, бушуу хурдан нэгэн лонх ром нэгэн шил устайгаар авч ирэгтүн. Бас энд зовлонтонд сайхан шөл гаргаж өгөхийг хичээгтүн гэвэл
- За гэж өнөө португаль хүн нэгэн лонх шил устайгаар барьж тогооны гэрийн босгон дээрээс тэд бүгдийг Дик Зандад өгөв.
Санавал энэ хүн хэрхэвч, португалийн хөх цагаан нүүрийг андалгүй харж шүдээ арзайлган ууртайгаар архиран бүхий нохойд дургүй мэт ажгуу. Үүнийг үзээд капитан гайхаж асуунам. Хүн бүхнээ элэгсэг эрх бөгөөтөл ганцхүү таны биеийг үзэхийн хамг шүдээ арзайлган хүрхэрдэг нь юуны
учир вэ Негоро оо? Та үүнийг УРЬД таних байсан уу? гэж асуувал тэр португаль огт санаандгүй үгүүлрүүн:
- Би үүнийг анх үзэх нь энэ бөгөөд санавал энэ нохой өлссөний ихэд галзуурсан нь энэ буй за гээд бушуухан гэгчээр кампуздаа далд орж билээ.
Энэ яасан жигтэй юм бэ, хэрэв энэ нохой хүний хэлээр үг хэлдэг бол магад олон сонин зүйлийг ярих байсан ажгуу гэж нохойн аашийг алдалгүй ажиглаж байсан Дик Занд үгүүлсэн бүлгээ.


Top
   
PostPosted: Nov.30.14 1:13 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Ангарагаа баярлалаа.


Top
   
PostPosted: Dec.29.14 1:18 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.09.14 2:17 pm
Posts: 17
Оруулаагүй удсанд уучлаарай. маш завгүйй балаа л даа. Одоо энэ link-ээр ороод татаарай

http://dl.dropbox.com/s/m4siw8u4yuvrv40 ... aptan.docx


Top
   
PostPosted: Mar.04.15 12:16 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
Баярлалаа хө.


Top
   
PostPosted: Mar.04.15 4:02 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4821
Location: зогсолтгүй..
angarag wrote:
Оруулаагүй удсанд уучлаарай. маш завгүйй балаа л даа. Одоо энэ link-ээр ороод татаарай

http://dl.dropbox.com/s/m4siw8u4yuvrv40 ... aptan.docx


linkee shinechleed uguuch

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 8 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited