#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.17 11:50 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Oct.30.16 11:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
tsaganakul wrote:
энэ хүрээд скандсан файл дуусчлаа. новшийн тэнэг дээр үеийн скан авсан чинь виндоүс 10 дээр ажилдгүй. виртуалбокс суулгаад ажиллуулах гэхээр писи рестарт хийгээд байхын...??? сканертай нөхөр байвал над энэ болоод нилээн хэдэн дээр үеийн хогийн ном байна. бүгдийг нь дижиталл болгомоор байхын?? сканердаад файлыг нь над өгөөд номыг нь бэлгэнд авах хүн байна уу?

Тэгье би хийе. 11.10наас тэх үү

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.03.16 5:00 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275

- Вольф, энэ чинь тун чухал мэдээ байна.
- Тиймээ, бид улаан мөр лүү нь орчихсон юм. Хувь нийлүүлсэн акц нэг ч феннигээр буураагүй боловч Роллинг итгэлтэй байгаа бололтой...
- Өнөөдөр хорин... Түүний ганц найдлага нь юу гэдгийг та ойлгож байгаа биз дээ?
- Бүх юм нь бэлэн болсон байх нээ?
- Аппаратаа аль хэдийнээ хийгээд байрлуулчихсан гэж би бодож байна.
- Анилиний пүүсийн заводууд хаана байрлаж байна?
- Н. хотын ойролцоо Рейн гол дээр. Хэрэв Роллинг анилинийг унагаавал бүх европын аж үйлдвэрийн эзэн болно. Бид сүйрэлд орохыг хүлээж сууж болохгүй. Германы анилинийг аврах нь бидний үүрэг. (Хлынов мөрөө хавчиснаа юм хэлсэнгүй.) Болох ёстой юм болж л таараа, би ойлгож л байна. Америкийн дайралтыг та бид хоёр зогсоож чадахгүй. Гэхдээ яаж мэдэхэв дээ, түүх гэдэг заримдаа дуулдаж сонсдоогүй юм дуулгадаг шүү дээ.
- Хувьсгал шиг үү?
- Хувьсгал ч гэсэн дээ.
Хлынов Вольфыг гайхасхийн харна. Вольфын шав шар дугараг нүдэнд уур хилэн дүрэлзэнэ.
- Вольф, хөрөнгөтнүүд Европыг аврахгүй ээ.
- Тэр ч тийм.
- Юү гэнээ?
- Энэ удаа би их юм үзэж харлаа... Франц, герман, англи, итали хөрөнгөтнүүд хөгшин европыг хэсэг хэсгээр нь ичгүүр сонжуургүй нүдэн балай чихэн дүлий хуваан зарж байна. Энэ нь гэмт хэрэг мөн. Үнэ хаялцуулан зарах соёл гэдэг ийм юм болж дуусаж дээ.
Вольф минчийн,
- Би цагдаагийн газар хэлж аюул осолтой гэдгийг тайлбарлан Гариныг олоход туслаач гэсэн... Би тэдэнд их л аюултай аймаар үгс хэлсэн... Харин тэд хөхрөлдөн шоолсон... Үхсэн хогнууд!.. Гэхдээ би харимтгай хүн биш ээ, гайгүй...
- Вольф, та Рейн дээр юу мэдэж авав?
- Би... Анилиний пүүс германы засгийн газраас цэргийн томоохон захиалга авсан. Анилиний пүүсийн заводууд дахь үйлдвэрлэх явц одоо тун аюултай үедээ байгаа. Тэд одоо бараг л таван зуун тонн тетрил ашиглаж байгааг... мэдсэн.
Хлынов ухасхийн босов. Тулж байсан таяг нь тахийна. Тэрбээр дахин суув.
- Энэ хараал идсэн заводуудаас ажилчдын хотхоныг холдуулах нь зайлшгүй хэрэгтэй тухай тэмдэглэл сонинд үзэгдэх боллоо. Анилиний пүүсэд тавин мянгаас илүү хүн ажиллаж байгаа... Ийм тэмдэглэл гаргаад дараа нь торгуулсан... Энэ нь Роллингийн л хийж байгаа ажил...
- Вольф, бид нэг ч өдөр алдаж болохгүй.
- Би өнөөдрийн арван нэгэн цагт галт тэрэгний билет захиалсан.
- Бид Н. рүү явах уу?
- Тэнд л Гарины мөрийг олж харах болов уу гэж бодож байна.
- За, одоо би юу олсныг хар даа.- Хлынов сонины хайчилбар халааснаасаа гаргаж ирэв.- Хоёр өдрийн өмнө би Шельга дээр очсон... Тэр бодож тунгааснаа надад ярилаа л даа. Роллинг Гарин хоёр заавал харилцаж ярилцах ёстой гэж байна...
- Мэдээжээр, өдөр бүр.
- Шуудангаар уу, цахилгаан мэдээгээр үү? Та юу гэж бодож байна?
- Аль нь ч биш, бичгийн мөр үлдээж болохгүй.
- Тэгвэл радио?
- Европ даяар орилох гэж үү?.. Үгүй ээ...
- Хүнээр дамжуулаад уу?
- Үгүй ээ.„ Аааан ойлголоо. Танай Шельга ухаантай хүн байна. Алив, сониныхоо хайчилбарыг...
Вольф хайчилбаруудыг өвдөг дээрээ дэлгэж тавиад доогуур нь улаанаар зурсан хэсгийг уншив. "Анилинд хамаг анхаарлаа төвлөрүүл". "Ажлаа эхэллээ". "Байр олдлоо".
- "Байр олдлоо". Энэ чинь Н - ээс холгүй орших К - хотын сонин. "Санаа зовж байна. Өдрөө товло", "Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн гучин тав тоол". Энэ ч аргагүй тэд мөн байна. Фонтенеблод гэрээнд гарын үсэг зурсан өдөр чинь өнгөрсөн сарын хорин гурван. Дээр нь гучин тавыг нэмэхээр хорин найман болно. Энэ нь анилиний хувь нийлүүлсэн акц зарах хугацаа...
- Вольф, цааш нь цааш нь... "Та ямар арга хэмжээ авсан бэ?" энэ чинь К-гээс Гарин асууж байна. Маргааш нь Парисын сонин дээр Роллингийн хариулт байна. "Хөлөг онгоц бэлэн. Хоёр өдрийн дараа ирнэ. Радиогоор мэдэгдэнэ." Аа, гэтэл үүнийг хараа, дөрвөн өдрийн өмнө Роллинг "Гэрэл гарч харагдах уу?" гэж асуужээ. Гарин "Эргэн тойрон хоосон зэлүүд газар. Таван километрийн зайд үйлчилнэ" гэж хариулжээ.
- Өөрөөр хэлэхэд аппарат ууланд байрласан юм биз дээ. Таван километрийн зайгаас илчийн цацрагаар цохино гэдэг зөвхөн өндөр газраас л ойлгоно гэсэн үг. Хлынов, бидэнд цаг тун бага байна. Хэрэв таван километрийг радиус, төвд нь завод байрласан гэж авч үзвэл ерөнхийдөө гучин таван километр тойрогтой газрыг нэгжиж байж аппаратын байрласан цэгийг олж чадна. Өөр ямар нэг мэдээ сэлт байна уу?
- Алгаа. Би Шельга руу утастах гэж байсан юм. Түүнд өчигдөр өнөөдрийн сонины хайчилбар заавал байх ёстой.
Вольф бослоо. Булчин шөрмөс нь чангаран товойх нь хувцасных нь цаанаас харагдаж байлаа.
Зүүн эрэг дээрх ойрхон нэгэн кафегаас утастъя гэж Хлынов хэлэв. Вольф гүүрээр маш хурдан, яаран гүйх шахам явахад дайнд алдагдсаныхаа хойноос уйлсаар ганцаардмал нулимсанд дагтаршсан бололтой халтар хүрэмтэй, дэгдээхэй хүзүүтэй нэг өвгөн тоостой малгайнхаа дороос хойноос нь удаан ширтэн, толгой сэгсрэн,
- Ээх, ээх! Гадаадынхаан гэж... Өвөртөө мөнгөтэй үедээ яг л гэртээ байгаа юм шиг түлхэлдэн гүйлдэх юм... Ээх, ээх, зэрлэгүүдээ!. гэв.
Кафенд цайрдсан лангууны өмнө Вольф содтой ундаа амталж зогсохдоо утасны бүхээгийн шилний цаана ярьж зогсоо Хлыновын нурууг харна. Хлынов мөрөө хавчисхийн өргөж утасны харилцуур луу орчих шиг болно, тэгснээ цэхлэн бүхээгээс гарлаа. Царай нь тайван боловч яг л баг шиг цав цагаан болжээ.
- Өнөө шөнө Шельга алга болсон. Эрж олох бүхий л арга хэмжээг авсан... гэж эмнэлгээс хариулжээ. Гэхдээ алагдсан байх гэж би бодож байна.


Last edited by Surfer on Nov.03.16 5:02 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.03.16 5:01 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ТАВИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Хиам, мах шарах асар том зэвэрсэн дэгээ бүхий хоёр зуун жил утагдсан гал голомтод мөчир шажигнан асна. Галын гэрэл туссан ширээний ард дөрвөн хүн сууж байлаа. Тэдний өмнө сүлжмэл савтай лонх, дүүрэн дарстай шилэн аяганууд харагдана.
Хоёр эр хот маягийн хувцастай аж. Нэг нь пинтүү халимагтай шөрмөслөг өргөн шанаатай, нөгөө нь ууртай зууван царайтай аж. Гурав дахь нь тэдний зөвлөлдөж суугаа энэ гал зуухны газрын эзэн генерал Субботин хиртэй зотон цамцныхаа ханцуйг шамлан сууна. Үсийг нь хуссан толгойнх нь арьс хөдлөн, сөрөвгөр сахалтай зузаан нүүр нь дарсанд улайжээ.
Дөрөв дэх нь аяны хувцастай Гарин байх бөгөөд шилэн аяганы амсар дээгүүр хуруугаа хайнгадуухан гүйлгэж,
- Энэ бүгд цөм сайн байна... Гэхдээ миний олзолсон хүн хэдийгээр большевик ч гэсэн түүнийг жаахан ч юмаар дутааж гуцаалгүй байлгахыг би шаардаж байна. Өдөрт гурван удаа хооллож, дарс, жимс ногоо өг... Долоо хоногийн дараа би та нараас түүнийг авна... Бельгийн хил хол уу?..
- Машинаар дөчин таван минут гэж зууван нүүрт яаран тонголзож хэлэв.
- Бүх юм ул мөргүй өнгөрнө!.. Ноён генерал, ноён офицерууд аа (Гарин жуумалзав), алагдсан хааныг үнэнчээр дурсан хамгаалагч сурвалжит та нар одоо дээд зэргийн цэвэр үзэл санааны үүднээс тэмцэж байна... Ингээд ч би та нараас тусламж авахаар шийдсэн юм.
- Бид энд язгууртны нийгмийн гишүүд аргагүй мөн, та санаа зовоод яахав гэж генерал толгойнхоо арьсыг хөдөлгөн хэлэв.
- Олзлогдсон хүнийг хооллож ундалж байхад зориулж би та нарт өдөрт мянган франк төлнө. Ингэж тохиръё, зөвшөөрөх үү?
Генерал улайсан нүдээр нөхөд рүүгээ харав. Шанаархаг нь шүдээ ярзайлган, зууван царайт доош харлаа.
- Аан, тийм! Ноёд минь, уучлаарай. Дэнчин... гээд Гарин бууныхаа халааснаас мянган франк багц гаргаж асгарсан дарсны шавхруун дунд ширээн дээр шидэв.
- За, энэ!
Генерал хахиран аахилснаа багцтай мөнгийг авч гэдсэндээ арчаад үстэй самсаагаа сарталзуулан тоолж эхлэв. Нөхөд нь ч бага багаар ойртон сууж нүд нь гялалзана.
Гарин босонгоо,
- Олзлогдсон хүнийг аваад ир гэлээ.


Top
   
PostPosted: Nov.03.16 5:03 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ТАВИН ДОЛДУГААР БҮЛЭГ
Шельгагийн нүдийг алчуураар боожээ. Жолооч нарын өмсдөг савхин дээл нөмөрчээ. Галын илчийг мэдрэн хөл нь чичирнэ. Гарин мухар сандал тавьж өгөв. Шельга гипстэй гараа өвдөг дээрээ унаган даруйхнаа суулаа.
Генерал, хоёр офицер гурвуулаа ямар нэг дохио л өгөх юм бол ухасхийн Шельгаг хэдэн хэсэг тастаж хаяхаас буцахгүй маягтай харж суулаа. Гарин дохио өгсөнгүй, харин Шельгагийн өвдгийг үрчин хөгжилтэй хэлэв.
- Та энд юугаар ч дутахгүй. Та баттай сайн хүмүүсийн гарт байна. Эдэнд мөнгө ч сайн төлсөн. Хэдэн өдрийн дараа би таныг суллана. Та харин оргож зугтааж, хэрүүл шуугиан гаргаж, цагдаагийн газрынхны анхаарлыг татахгүй гэдгээ амла.
Шельга тонгойсон толгойгоо сэгсэрнэ. Гарин түүн рүү бөхийн,
- Өөрөөр таныг энд байлгах тав тухын төлөө хариуцах гэдэг хэцүү болно... За амлаж байна уу?
Шельга удаан, аяархнаар,
- Коммунист хүний хувьд... (Генералын толгойн хуссан арьс чих рүүгээ хуйлран бууж, офицерууд бие биенээ харан муухай жуумалзав.) - Коммунист хүний нэрийн өмнөөс анхны боломж гармагц таныг ална. Таны аппаратыг булааж аван Москвад аваачна гэж амлая... Хорин найманд...
Гарин түүнийг цааш яриулсангүй багалзуурдан авч,
- Дуугаа тат... Усан тэнэг!.. Солиот!.. гээд эргэн харж захирах маягаар,- Ноёд офицерууд аа, энэ хүн тун аюултай гэдгийг та нарт урьдчилан хэлье, залхмаар бодолтой хүн...гэв.
- За тэр, хэлээгүй юү? Дарсны зооринд хорих хэрэгтэй гэж генерал хүнгэнүүлэн хэлээд.- Олзлогдогчийг аваад гар... гэж нэмэв.
Гарин сахлаа хөдөлгөв. Хоёр офицер Шельгаг шүүрч аван хажуу хаалга руу түлхэн зоорь луу чирч орууллаа. Гарин савхин бээлийгээ өмсөж байхдаа,
- Хорин есны шөнө би энд ирнэ. Гучинд эрхэм та туулай үржүүлэхээ больж Атлантын далайг нэвт хөвөх хөлөг онгоцон дээр нэгдүгээр зэргийн өрөө худалдан авч Нью-Йоркийн Тавдугаар Авеннюд ч амьдарч чадна.
- Энэ муу нохойд ямар нэг бичиг баримт үлдээх хэрэгтэй гэж генерал хэлэв.
- Тэг тэг, дуртайгаа шилээд ав.
Ингээд Гарин уяагаар ороосон боодолтой юм халааснаасаа гаргав. Энэ бол Фонтенеблод Шельгагаас булааж авсан бичиг баримт байлаа. Гаринд тэр боодолтой юмыг уншиж үзэх зав гарсангүй.
- Энэ ер надад зориулсан паспорт байхаа даа... Мөн алсын бодолтой ёо... За, одоо үүнийг ав даа, эрхэм минь.
Гарин паспортыг ширээн дээр шидчихээд түрийвчийг цааш нь ухаж байснаа ямар нэг юмыг их л сонирхон дэнлүүний гэрэлд ойртуулж хүртэл харав. Тэгснээ хөмсөг нь дэрвэсхийж,
- Чөтгөр! хэмээн уулга алдаад дөнгөж сая Шельгаг чирч орсон хажуу хаалга руу ухасхийжээ.


Top
   
PostPosted: Nov.03.16 5:05 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ТАВИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Шельга чулуун шалан дээр гудас дэвсэн хэвтэж байлаа. Хүнхгэр зоорь, хоосон торхнууд, аалзны шүлсний хэрээснүүдийг керосин дэнлүү бүдэгхэн гэрэлтүүлнэ. Гарин орж ирэнгүүт Шельгаг олж үзэлгүй хэсэг зуур нүдээрээ эрснээ сая нэг юм харж өмнө нь ирж уруулаа хазан зогсоно.
- Шельга, би түргэн зан гаргачихлаа, уучлаарай. Ямар ч гэсэн бид хэл амаа ойлголцох байх гэж бодож байна. За тохиролцъё. Тэгэх үү?
- Үзээд алд л даа.
Гарин арван минутын өмнөхөөсөө шал өөр зулгуйдасхийн ярьж байлаа. Шельга болгоомжлов. Гэхдээ л өнгөрсөн шөнө зовж зүдэрч өнгөрөөсөн, унтуулах хийн нөлөөнд хамаг бие нь янгинаж, гар нь өвдсөнөөс анхаарал нь суларна. Гарин гудсан дээр суув. Тамхи татна. Царай нь бодлогоширсон агаад ер өгөөмөр, хээнцэр харагдаж байлаа... "Шаар чинь яах гээд байгаа юм бол? Яах гэсэн юм бол?" гэж Шельга толгой нь өвдсөндөө ярвайн бодно.
Гарин өвдгөө тэврэн сууж папирос тамхиа дахин асааж хүнхэр таазыг гэдийн харав.
- Шельга, би хэзээ ч худлаа хэлдэггүйг та мэдэж ойлгож авах хэрэгтэй... Хүмүүсийг жигшин үздэгээс ч байж магадгүй, за энэ ч яахав. Ингэхлээр Роллинг болон түүний тэрбум зөвхөн тэр цаг, тэр үе хүртэл л хэрэгтэй... Яг л би Роллингид хэрэгтэй байгаагийн адил... Үүнийг тэр саятан тэнэг ч гэсэн ойлгосон байх... Роллинг энд Европыг колоничлох гэж ирсэн. Хэрэв энэ зорилгоо биелүүлэхгүй юм бол Америктаа мөнгөнөөсөө болж дэлбэ үсрэх болно. Роллинг гэдэг чинь зэрлэг амьтан шүү дээ. Түүний зорилго урагшаа зүтгэх, мөргөн зүтгэх, бяц гишгэх л зорилго юм. Жаахан ч гэсэн мөрөөдөж зөгнөж чадахгүй... Толгойгоо хага мөргөх ганц хана бол Зөвлөлт Орос юм. Үүнийг өөрөө ч ойлгож байгаа, тэгээд ч түүний уур хилэн таны эрхэм хүндэтгэлт эх орон руу чиглэсэн байгаа даа... Би өөрийгөө орос гэж тооцдоггүй гэж яаран нэмж хэлэв, би ертөнцийн иргэн...
- Тийм байхаа гэж Шельга үзэн ядсан байдлаар жуумалзан хэлэв.
- Бидэнд нэг хэсэгтээ цуг ажиллах хэрэгтэй байна...
- Хорин найман хүртэл үү...
Гарин нүдээ гялалзуулан шоглосон байртай Шельга руу харж,
- Та бас үүнийг тооцоолоод гаргачихаа юу? Сониноос уу?
- Магадгүй...
- За тийм, хорин найман хүртэл болог. Дараа нь бид бие биенийхээ гэдсэнд хөлөө хийх нь зайлшгүй... Хэрэв Роллинг дийлдэг юм бол Зөвлөлт Орост энэ бүүр ч давхар аюул. Миний аппарат Роллингийн гарт орвол түүнтэй тэмцэхэд тун хэцүү болно... Тэгэхээр та энд аалзны шүлсэн дунд долоо хоносноороо миний ялах боломжийг хэмжээгүй ихэсгэх юм.
Шельга нүдээ анив. Гарин хөлийнх нь тэнд суун тамхиа ойр ойрхон сорно. Шельга,
- Миний зөвшөөрлийг асуух танд ямар хэрэгтэй юм бэ? Та надаас асуултгүйгээр намайг энд хэд ч хоног барьсан дур шүү дээ. Харин та юу хүсээд байгаагаа шууд хэлчих...
- Аль хэдийнээ ингэж ярих байсан юм... Коммунист хүний хувьд... энэ тэр гэж донгосоод. Та сая миний дургүйг ямар их хүргэв ээ, үнэн шүү, дотор муухай оргисон. Харин одоо овоо ойлгож эхлээ юү... Та бид хоёр дайсан, тийм биз дээ... Гэхдээ та бид хоёр заавал цуг ажиллах хэрэгтэй... Таны бодож байгаагаар би хүний адаг, аминч шаар биз дээ... Намайг бий болгосон хүчний ивээлээр сэргэлэн (Шельга, та инээж тохуурхсаны хэрэггүй), үнэхээр их ухаантай, өөртөө ч хэцүү, аймшигтай асар их хүсэл мөрөөдөлтэй, ховдог шунахай, зарчимгүй болж төрсөн Пётр Петрович Гарин би хүн төрөлхтнийг өөрийнхөө эсрэг, үнэн хэрэг дээрээ өөрийнхөө эсрэг болгон босгож байгаа юм.
- Хараач гэм! хэмээн Шельга дуун алдсанаа,- Муухай шаар гэж нэмж хэлэв.
- Яг зөв, та намайг зөв ойлгож байна. Би жарган цэнгэх дуртай хүн. Амьдралынхаа мөч бүрд би цэнгэн жаргахыг хичээдэг. Роллингтой ажлаа хурдан дуусгахыг би маш их яаран хүлээж байна. Яагаад гэвэл амьдралын минь үнэ цэнэтэй хором урсан өнгөрсөөр байна. Орост та нар биеллээ олсон дайчин үзэл санаатай улс. Харин надад ямар ч үзэл санаа байхгүй. Би ямар ч үзлийг ухамсартайгаар, сүсэгтний үүднээс үзэн яддаг. Би Семирамидын цэцэрлэг, дорно дахины бусад баян тансаг засал тавил дэргэд нь хүүхдийн тоглоом шиг санагдах тийм гоёмсог диваажинг бий болгох гэж өөртөө зорилго тавьсан хүн. Би тодорхой ярихгүй. Та ядарчих байх. Би бүхий л шинжлэх ухаан, аж үйлдвэр, урлагийг өөртөө үйлчлүүлнэ. Шельга, би бол та нарт тун яльгүй аюултай, хоосон зохиомол шахуу зүйл. Харин Роллинг бол аминд тулсан, жинхэнэ тодорхой аюул. Иймд Роллйнгийг бяц гишгэх хүртэл та бид хоёр нэг тал болон ажиллах ёстой. Би өөр юм хүсэхгүй.
- Би яаж танд туслах юм бэ? гэж Шельга шүднийхээ завсраар хэлэв.
- Та тэнгисээр жаахан зугаалах хэрэгтэй байна.
- Та намайг суллахгүй гэсэн үг юм биз дээ.
- Тиймээ.
- Намайг тэнгис рүү авч явахад би дайралдсан цагдааг дуудахгүй байхын тулд та юу өгөх юм бэ?
- Хэчнээн л бол хэчнээн их мөнгө.
- Ямар ч их мөнгө хэрэггүй!
- Өөх тийм! - Миний аппаратын загварыг авах уу? (Шельга шуухитнав.) Итгэхгүй байна уу? Хуурчихаад, өгөхгүй гэж бодоо юу? За, өөрөө бод л доо. Хуурах уу, үгүй юу? (Шельга мөрөө хавчив.) Бодоод үз л дээ... Аппаратын бүтэц тун энгийн... Ямар ч хүчээр би нууж хааж чадахгүй. Агуу их нээлт бүтээлийн хувь заяа ийм л байдаг юм. Хорин наймнаас хойш бүх сонинуудад хэт улаан цацрагийн үйлчлэлийн тухай бичиж, германууд, тиймээ, чухам германууд л хагас жилийн дараа яг тийм аппарат хийнэ. Би юу ч алдаж, юугаар ч хохирохгүй. Загварыг Зөвлөлт Орост аваач л даа. Аа тийм, таны паспорт, бичиг цаас надад байгаа... За май, одоо надад хэрэггүй... Би уншиж үзсэн шүү, уучлаарай. Би их сониуч хүн байгаа юм... Энэ нуруун дээрээ бичиг шивүүлсэн жаал чинь юун хүүхэд вэ?
- Аа, нэг өнчин хүү гэж Шельга хурдан хариулаад Гарин зоорь луу орж ирсэн гол зорилго нь энэ юм байна гэдгийг, толгой нь хэдий их өвдөж байвч тодорхой ойлгов.
- Зургийн ард өнгөрсөн сарын арван хоёрны өдөр гэж байна, та наашаа гарахынхаа өмнөхөн энэ хүүгийн зургийг авчээ дээ?.. Зургийг надад үзүүлэх гэж авч гараа юу? Ленинградад хэнд ч үзүүлээгүй юү?
- Үгүй ээ гэж Шельга дахин шүднийхээ завсраар хариулав.
- Хүүг яасан? Энд Иван Гусев гээд бүүр нэр овгийг нь бичжээ. Сэлүүрдэх сургуулийн тэнд энэ зургийг аваа юу даа? Танил газар байна, мөн мөн... Тэгээд тэр хүү танд юу ярьсан бэ? Манцев амьд уу?
- Амьд.
- Тэнд эрж байсан юмаа олсон гэнэ үү?
- Олсон байхаа.
- За тэгнээ, би Манцевт ер нь итгэдэг юм.
Гарин зөв тооцоолжээ. Шельга худлаа хэлж ерөөсөө чаддаггүй ажээ. Худлаа хэлэхийг жигшин үздэгээс гадна энэ нь тэмцэлд ч, тоглоомд ч ялихгүй, үнэгүй зүйл гэж боддог аж. Минутын дараа Гарин Иваны Сэлүүрдэх сургуульд ирсэн түүх, Манцевын ажлын тухай юу ярьсныг бүгдийг мэдэж байлаа.
0_9fa44_b49898b_orig
- За, ингэхлээр гээд Гарин босож хоёр гараа хөгжилтэй үрснээ,- Хэрвээ хорин есний шөнө бид нар машинаар явах юм бол аппаратын загварыг авч явна. Харин аппаратыг түр зуур хаана нуухыг та хэлээрэй... Ингэж тохиролцвол яах вэ? Зөвшөөрч байна уу?
- Зөвшөөрч байна.
- Намайг алах гэхгүй биз дээ?
- Одоохондоо үгүй.
- Таныг дээш гарга гэж би эдэнд тушаана аа. Энд дэндүү чийгтэй юм байна. За тэгээд, биеэ тэнхрүүл, амттан шимттэн ууж идээрэй.
Ингээд Гарин нүдээ ирмэн гарч одов.


Top
   
PostPosted: Nov.03.16 5:54 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2016
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
тэмдэг

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Nov.20.16 4:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Tsaganakul гишүүнээс номыг нь нилээн хэд хоногийн өмнө авсан Surfer гишүүнтэй тохирч бгаад маргаашнаас оруулж эхэлье.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.20.16 4:41 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
b


Top
   
PostPosted: Nov.22.16 2:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
59

- Таны овог нэр?
- Кульнёвын хорооны ротмистр Александр Иванович Волшин гэж өргөн шанаатай офицер Гарины өмнө цэхлэн зогсож хариулав.
- Ямар хөрөнгөөр амьдарч байна?
-Генерал Субботинд туулай үржүүлэхэд нь туслан өдрийн хөлсний ажил хийдэг. Өдөрт хорин су авдаг, хоолоо тэнд иднэ. Жолооч байсан. Багагүй мөнгө авдаг байсан. Нэг хорооныхон хаант засгийн их хуралд намайг төлөөлөгчөөр явуулж, би тэр их хурлын анхны хуралдаан дээр уурандаа хурандаа Шерсто битовын улаан нүүрэн дундуур дэлсэж онц эрхээ хасуулж, ажилгүй болсон хүн.
- Нэг осолтой ажил байна. Харамж шан маш их. Хийх үү?
-Хийнэ.
-Та Парис руу явах хэрэгтэй, тэндээс зуучлах бичиг аваарай. Ингээд л ажилд орлоо гэсэн үг. Мандат, бичиг баримт авмагцаа Ленинград руу гараарай... Ленинградад энэ зураг дээрх хүүг эрж олох ёстой...

_________________
:wink:


Last edited by mmiracle on Nov.22.16 2:31 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.22.16 2:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
60

Таван өдөр өнгөрлөө. Анилиний пүүсийн нэрт заводуудын ойрхон орших Рейн мөрний чийглэг ногоон хөндий дэх жижигхэн хот К. урьдынхаа адил амгалан дүнсийнэ.
Нарийхан нарийхан замтай тахиралдсан гудамжаар өглөө өглөөд сургуулийн хүүхдүүдийн модон ул хөгжилтэй точигнож, ажилчдын хүнд алхаа гарч, авгай хүүхдүүд голын зүг далдуу модны сүүдэр чиглэн хүүхдийн тэрэг түрэх сонсогдоно... Зотон хантаазтай үсчин эвхдэг хөнгөн шат барин гарч ирэхэд туслах нь тэр шатан дээр авиран тэртэй тэргүй гялалзан байгаа зэс түмпэн, морины цагаан сүүл зурсан хаягийг арчина. Зуушны газар ч толь шилээ зүлгэнэ. Пивоны хоосон торх ачсан тэрэгний том том дугуй түжгэнэн өнхөрнө.
Энэ бол эртний, угаагдаж шүүрдэгдсэн цэвэр цэмцгэр хот юм. Өдөртөө гүдгэр хавтан замыг нар ээн чимээгүйхэн дүнсийж, заводын ажилчид харчуул хүүхнүүд буцах нар хэлтийсэн үед тэдний тайван дуунд амь орон сэргэдэг, орой болоход зуушны газрын гэрэл гялалзаж, гудамжны дэнлүү асаадаг богинохон цувтай өвгөн дэнлүү асаахаар модон улаа чирэн явах нь сонсогдоно.
Зах зээлийн хаалгаар ажилчдын эхнэр сагс сав барин гарцгаана. Хуучны сайн цагт сагснуудад Снайдерс* натюрмортоо зурмаар жимс, ногоо, галуу шувуу алаглан байдагсан. Харин одоо хэдэн төмс, багц сонгино, шар манжин, жаахан бор талх л хэвтэнэ.
Хачин ч юм даа. Дөрвөн зуун жилд Герман улс яасан ч их баяжаа вэ! Германы хөвгүүд ямар их алдар нэртэй байлаа. Герман цэнхэр нүднүүд ямар их итгэл найдвараар гэрэлтэж байлаа. Сэрэвгэр цагаан сахал дээгүүр хэчнээн их пиво урслаа. Олон хүний хэчнээн зуун сая киловатт хүч чадал оргилон гарлаа...
Гэтэл энэ бүхэн үргүй өнгөрчээ. Одоо гал зууханд паалантай хананд ганц багц сонгино өлгөөтэй санжганах агаад хүүхнүүдийн өлсгөлөн нүдэнд аль эртний уйтгар гуниг хурна.
Тоос дарсан гуталтай, пиджакаа гар дээрээ тохсон духны нь хөлс чийхарсан Вольф Хлынов хоёр гүдгэр гүүрээр гарч далдуу модны доогуур засмал даган К. хот тийш өгсөв.
Өндөр биш уулын цаагуур нар тонгойж байлаа. Оройн алтлаг гэрэлд Анилиний пүүсийн яндангаас утаа гарч харагдана. Толгодын энгэрээр налайх байшин барилга, өндөр яндангууд, төмөр зам, вааран дээвэрт хашаа саравч хоттой бараг нийлнэ.
Вольф жаргах нарны зүгт байгаа улаан хадыг зааж:
— Яг тэнд л байхаа. Заводыг буудах хамгийн сайн цэг сонгох юм бол, би л бол зөвхөн тэр хадыг л сонгож авна гэлээ.
— Зөв, зөв, сайн байна. Гэхдээ одоо гуравхан өдөр үлдээд байна шүү дээ, Вольфоо...
— Тэр ч тийм, өмнө зүгээс хэтэрхий зайтай учраас ямар ч аюул осол байхгүй. Хойд, зүүн талыг ганц ч чулуу үлдээлгүй нэгжсэн. Үлдсэн гурван өдөр баруун талыг нэгжин үзэхэд хангалттай.
Хойд зүгт хөхрөн харагдах ойт толгод, тэдний хоорондуур сунайх хөх сүүдрийг Хлынов эргэж харав. Тэнд Вольф Хлынов хоёр таван өдөр таван шөнө завод руу харсан цонхтой ямар нэг байр оронцог, байшин савархуу юм байна уу гэж хонхор хотгор бүр лүү орж үзжээ.
Таван хоног хувцсаа ч тайлалгүй явсан бөгөөд гүн шөнө болмогц хаа байгаа газраа л унтаад өгдөг байлаа. Хөл нь ч өвдөхөө мэдрэхийг болив. Хотыг тойрсон уулаар нүх сүв, хонхор хотгор, тэгш жим зам, хад чулуун дундуур бараг зуун километр газар тэр хоёр алхжээ. Гэвч хаанаас ч Гарины ул мөр олдсонгүй.
Замд дайралдсан тариачин, баячууд, зуслангийн зарц, барлаг, ойчид, манаачид гараа алдлан:
- Манай энд шинэ хүн ирээгүй. Эндхийнхэн цөм бие биенээ танина гэцгээнэ.


*Снайдерс Франс (1579-1657 он), Фламандын нэрт зураач Рубенсийг залгамжлагч, анд найз нь. Ялангуяа жимс ногоо, загас шувуу зурсан натюрмортоороо ихэд нэрд гарчээ.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.22.16 2:37 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
61

Хотын нэлээд төвөгтэй баруун тал үлджээ. Газрын зургаар бол тэнд нэрд гарсан «Гинжлүүлсэн араг яс» гэдэг балгас туурин байгаа хадат тагт руу очих явган хүний зам байх ажээ. Мөн тэр туурингийн ойролцоо нэгэн зоогийн газар байгаа аж.
Балгас дунд үнэхээр агуйн үлдэгдэл, гинжтэй сууж байгаа асар том араг ясыг төмөр хайсны цаанаас үзүүлдэг байжээ. Энэ араг ясны дүрс ил захидал, пивоны аяган дээр хүртэл зурагдан энд тэндгүй зарагдана. Хорин пеннигээр араг ясны дэргэд зургаа авахуулаад танилдаа юм уу хайртай бүсгүйдээ илгээж болдог байв. Ням гаригт туурин амрагчдаар дүүрч зоогийн газар орлого ихтэй байдаг байжээ. Энд гадаадын хүмүүс ч ирдэг байв.
Гэтэл дайны дараа нэрт араг ясыг нэг их сонирхохоо больжээ. Ядуурч хоосорсон хүмүүс баярын өдрүүдэд эгц уул өөд авирахаасаа залхуурч голын эрэг дээр далдуу модны мөчир дор түүхийн дурдатгалаас хөндийрч жаахан хуурай идэх юм, хагас шил пиво тавин суухыг дээр гэж үзэх болжээ. Зоогийн газрын эзэн яаж ч хичээгээд балгас тууринг урьдын адил хөл ихтэй байлгаж чадахыг болив. Бүтэн долоо хоногийн турш ямар ч онцгой сонин юмгүйгээр дундад зууны араг яс хоосон ухархайгаараа дээр нэгэн цагт шилтгээний эзэн түүнийг эмээл дээрээс нь ховх татаж хаясан ногоон хөндий, ганжир, тахиан оройт сүм, ард түмний түүхээ дурсан санах, араг ясны зурагтай ил захидал худалдан авах, ер нь амьдрах хүслийг үгүй болгодог тетрил, хорт хий болон аймаар эм танг бүх дэлхийг сөнөөх хэмжээгээр үйлдвэрлэн гаргаж байгаа заводуудын янданг ширтэн байх болжээ.
Вольф Хлынов хоёр тийшээ зүглэв. Тэд хотын талбай дээр зуушны газар орж жаал гэдсээ бүлээцүүлж газрын зураг сайн гэгч үзэж үйлчлэгчээс элдвийг шалгааж мэдэж авлаа.
Баруун талд балгас туурин, зоогийн газраас гадна бичгийн машин үйлдвэрлэдэг фабрикийн, сүүлийн жилүүдэд хоосорч ядуурсан эзний зуслан тэдний анхаарлыг татав. Энэ байшин уулын баруун талд оршдог тул хотоос үл харагдах аж. Эзэн нь тэнд ганцаараа хаашаа ч холдохгүй суудаг байна.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.22.16 2:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
62

Үүрийн өмнөхөн тэнгэрт тэргэл сар мандав. Бөөн хар хад чулуу овоон харлаж байсан нь сарны гэрэлд тодрон бүрэн бүтэн үлдсэн шилтгээний барилгын сүүдэр газарт буун, үхэр бөлжиргөний бут, муруй саруй модоор хашигдсан хэрэм ханын үлдэгдэл гуу жалга руу тонгойн, ил захидалд <Эрүүдэх цамхаг> гэж нэрлэгддэг, шилтгээний хамгийн эртний хэсгийн нэг дөрвөлжин цамхаг тодрон амилав.
Цамхгийн бэлд хүнхгэр адартай агуйд «Гинжлүүлсэн араг яс» сууж байдаг аж.
Вольф хайсан дээр тохойлдон тэр араг ясыг удаан ажиглаж байснаа Хлыновт:
— Одоо ийшээ хараарай гэв.
Тээр доор хөндий сарны гэрэлд униартан цэнхэртэнэ. Моддын дундаас энд тэнд цухалзах голын ус мөнгөрөн гялалзана. Хот тоглоом шиг харагдана. Гэрэлтэй цонх нэг ч алга байлаа. Хотын зүүн талд Анилиний пүүсийн заводуудын зуу зуун гэрэл гялалзан гэрэлтэнэ. Яндангуудаас бөөн бөөн цагаан утаа хаялаж, ягаан гал өрвөлзөнө. Холд уурын тэрэгний хахираа, ямар нэг хүнд чимээ сонсогдоно.
— Миний зөв. Зөвхөн энэ тагтнаас л цацрагаар цохиж болно. За тэр харж байна уу? Тэр бол түүхий эдийн агуулах, шороон далангийн ард хагас бэлэн бүтээгдэхүүний агуулахууд ив ил харагдаж байна. Орос аргаар хүхрийн эрдэсээс хүхрийн хүчил үйлдвэрлэдэг урт байшин байна. За тэр, жаахан зайдуухан, анилин, заримдаа өөрсдийнхөө дураар дэлбэрч байдаг чөтгөрийн бодисуудыг үйлдвэрлэдэг дугуй дугуй дээврийг харж байна уу? гэж Вольф ярилаа.
— За зөв зөв, Вольф. Хэрэв Гарин аппаратаа хорин наймны шөнө энд байрлуулна гэж бодъё, гэвч урьдчилан бэлтгэсний ямар нэг тэмдэг, ул мөр илэрнэ биз дээ.
— Балгас тууринг үзэх хэрэгтэй. Би цамхгийг нэгжье, та хэрэм ханыг шалга... Ерөнхийдөө энэ араг ясны сууж байгаагаас өөр сайн тохиромжтой газар байхгүй л юм даа.
— Долоон цагт зоогийн газар уулзъя.
— За тэгье.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.22.16 2:56 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
63

Зоогийн газрын модон тавцан дээр Вольф Хлынов хоёр өглөөний долоон цагт сүү ууцгаалаа. Шөнийн эрэл үр дүнгүй болжээ. Толгойгоо салаавчлан чив чимээгүй сууцгаана. Энэ хэдэн хоногт тэр хоёр бие биенийхээ бодол санааг хэлүүлтгүй ойлгодог болтлоо танилцаж мэдэлцжээ. Хлынов нэлээд соргог, өөртөө итгэх дургүй хүн тул ямар ч гэм халгүй санагдах энэ газар луу Вольф тэр хоёрыг Парисаас авчирсан хэргийн учир шалтгааныг дахин дахин бодож шүүн тунгаана. Ийшээ ирэх нь юун дээр үндэслэлээ? Зөвхөн сонины хоёр гурав- хан мөрөөс шүү дээ.
— Вольф, бид хууртаж, араараа тавиулж байгаа юм биш биз?
Вольф:
Хүний ухаан гэдэг хил хязгаартай. Гэхдээ эргэлзэж байснаас ой ухаан- даа итгэх нь дээр. Тэгээд ч хэрвээ бид нар Гарины чөтгөр шиг аппаратыг олж чадахгүй, илрүүлэхгүй, энэ нь бидний хоосон санаа төдий зүйл байсан бол, бурхан минь, сайн л биз дээ. Бид үүргээ л биелүүлсэн.
Үйлчлэгч шарсан өндөг, хоёр аяга пиво авчрав. Улайрч ягаарсан тарган эзэн гарч ирлээ.
— Өглөөний мэнд, ноёд оо!
Тэрбээр амьсгаадан түхэлзэн зочид нь хооллож дуусахыг хүлээнэ. Дараа нь цэнхэрлэн суунаглах хөндийг заан:
- Би хорин жил харж ажиглаж байна... Сүйрэл ч ойртоод л байна, эрхэм хүндэт ноёд оо, би та нарт юу ярихыг сонс... Би цэрэг дайчлагыг харсан. Тэр замаар цэргүүд цувж байлаа. Энэ бол эрэлхэг зоригт германы цуваа байсан юм. (Махлаг долоовор хуруугаа толгой дээгүүрээ гозойлгон зангав.) Энэ бол Тацитын* бичсэн жижигхэн далавчтай дуулга өмсөж, аймшигт аюулыг агуулсан хүчирхэг герман цэргүүд байлаа. Үйлчлэгч ээ, дахиад хоёр аяга пиво ноёдод авчир... Арван дөрвөн онд энэ хүчирхэг цэргүүд эх дэлхийг эзлэхээр аян дайнд мордсон юм. Тэдэнд бамбай халхавч л дутаж байсан юм. Дуугаа аймшигтай болгохын тулд бамбайгаа амандаа нааж байгаад хашгирдаг германы эртний нэгэн арга заншлыг та нар санаж байгаа биз дээ. Би бас морин дээрээ бат суусан морьт цэргүүдийг араас нь харсан... Юу болсныг би асуумаар байдаг юм. Бид цуст дайнд үхэж чадахаа болио юу? Цэргүүд буцаж цувахыг ч би харсан. Морьт цэргүүд эмээл дээрээ улам ч бат сууж харагдацгаасан даа... Германууд тулааны талбарт бут цохигдоогүй. Тэднийг оронд нь, гал голомтод нь сэлмээр нэвт сүлбэсэн...
Зоогийн газрын эзэн бүлтийсэн нүдээрээ зочдоо харснаа царай нь улайж балгасыг ширтэнэ. Тэгснээ халааснаасаа боодол ил захидал гарган алгадсанаа:
— Та нар хотоор дайрч ирсэн үү? Хотод тав хагас тохой өндөр герман хүн ядахдаа нэгийг харав үү? Үйлдвэрээс буцаж яваа пролетаричуудын дунд Германы алдар гавьяаны тухай чанга хэлэх зоригтон үгүйдээ ганц хүн байна уу? Та нар сонсоогүй биз дээ? Харин социализмын тухай энэ пролетаричууд пивоны аяганы ард донгосож суух болж...
Ингэж яриад эзэн ширээн дээр боодол ил захидал эвлэгхэн шидсэн нь сэвүүр мэт дэлгэгдэв... Энэ нь араг ясны зураг байв. Араг яс, далавчтай дуулга бүхий герман цэрэг, эсвэл арван дөрвөн оны зэр зэвсгээ бүрэн агссан цэрэг эр араг ясны дэргэд зогссон зургууд байлаа.
— Нэг нь хорин таван пфенниг, арван хоеулаа хоер марк тавин пфенниг гэж эзэн тоомсоргүйхэн бахархсан байртай хэлээд,— Үүнээс хямд хэн ч зарахгүй. Энэ бол дайны өмнөх сайн хийцтэй зүйлийн нэг. Нүдний нь ухархайд мөнгөн цаас шигтгэсэн энэ өнгөт гэрэл зураг тун сэтгэл хараа булаасан урлаг... Энэ аймхай хөрөнгөтнүүд, энэ тав хагас тохой өндөр пролетаричууд миний энэ ил захидлыг худалдаж авдаг гэж бодож байна уу? Пүү, үхсэн... Карл Либкнехтыг араг ясны дэргэд зогсоож зургийг нь авах тухай асуудал тавигдаж байна.
Ингэж яриад зоогийн газрын эзэн дахин улайн хөхөрч:
— Хүлээж л байг!.. гэснээ, Эй үйлчлэгч, нөгөө манай гоё дугтуйд арван хоёр, арван хоёрыг ил захидал хийж ноёдод өг... За тэгээд аргацаах хэрэг ч гарах л юм... Би та нарт бүтээсэн зүйлээ үзүүлнээ... «Гинжлүүлсэн араг яс» зочид буудалд энэ зүйлээ зуу зуугаар нь наймаалах болно... Энд ч би зарчим ёсыг зөрчихгүй цаг үеэ дагаж байгаа юм.
Ингээд эзэн гарч явснаа навчин тамхиных гэмээр хайрцаг барин дорхноо эргэж ирэв. Модон таган дээр нь мөнөөх л араг ясны дүрсийг цооножээ.
— Үзвэл үзэцгээ. Катодын лампаар ажилладаг аппаратаас дутах юм байхгүй гэснээ тэрбээр чагнуурыг хурдан угсарч ширээн доорх залгуурт радио хүлээн авагчийг залгав.
— Чагнуургүйгээр гурван марк далан таван пфенниг гэж хэлээд эзэн Хлыновт чихэвчийг өгөн,
— Хэрвээ танд тааламжтай бол Берлин, Гамбург, Парис алиныг нь ч сонсож болно. Би таныг одоо Кёльнийн дугантай холбоод өгье. Тэнд одоо өдрийн мөргөл болж байгаа та хөгжим сонссон ч болио, ёстой гайхамшигтай... Хөшүүргийг зүүн тийш нь эргуүл... Яаж байна? Энэ өгөр Штуфер дахиад л саад болоод байнаа даа? Аан, үгүй юү?
— Хэн саад болоод байна? гэж Вольф аппарат руу бөхийн асуув. Бичгийн машин үйлдвэрлэгч хоосорч ядуурсан энэ муу Штуфер галзуу хог, хар архичин... Хоёр жилийн өмнө нэг муу радиостанц тавьсан ухаангай. Дараа нь хоосорчихсон хог. Гэтэл саяхнаас радиостанц нь ажиллаад эхэллээ. Хлынов нүдээ хачин гялалзуулсаар чихэвчийг тавьчихав Вольф, мөнгөө төл, явъя.
Хэдэн минутын дараа яриа эзнээс салан зоогийн газрын явган хаалгаар гармагцаа Хлынов Вольфын гарыг хамаг хүчээрээ атган:
— Би Гарины дууг сонслоо, мөн байна... гэв.


*Тацит (М.Э 55-120 он) эртний Ромын нэрт түүхч, дэлхийн уран зохиолын гарамгай төлөөлөгчдийн нэг

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.22.16 3:06 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
64

Энэ өглөө нэг цагийн өмнө тэр толгойн баруун хажуу дээр зуслангийн байшиндаа бүдэгхэн гэрэлтэй хоолны өрөөнд Штуфер ширээний цаана суун үл үзэгдэх хүнтэй ярина. Энэ нь хараал зүхэл тавьж, учир холбогдолгүй үгс бувтнаж суугаа нь тэр байлаа. Үнс хог дүүрсэн ширээн дээр хоосон шилнүүд, навчин тамхины иш, Штуферын зах, зангиа хөглөрнө. Тэрбээр дотуур хувцастайгаа байх агаад түнтгэр цээжээ маажин, асар том төмөр цэцэг дэн дотор асах ганц чийдэнг харан гөлийж. хэхрэхээ дарсхийн согтуу толгойд нь бүдэг бадаг бодогдох хүмүүсийг үгийн муухайгаар хараана.
Хоолны өрөөний цаг цамхгийн цохилтоор долоо цохив. Тэгтэл ч ойртон ирэх машины дуу гарлаа. Өглөөний салхи сэнгэнүүлэн, инээд алдсаар. савхин малгай шилэн дээрээ тохсон Гарин орж ирэв.
— Дахиад шөнөжингөө архидаа юу?
Штуфер улайсан нүдээрээ хялайн харав Гарин түүнд таалагдаад байгаа аж. Гарин юм бүхэнд их л өгөөмөр төлнө. Зуслангнйн нь байшинг дарсны зоорьтой нь хамт зуны сард үнэ хаялцалгүй шууд л хэлснээр нь хөлслөн авсан байна. Түүгээр ч барахгүй рейн, франц шампан дарс, ликёруудыг Штуферын «мэдэлд» үлдээжээ. Юу хийдэг. хэн болохыг бүү мэд, дамын худалдаа хийдэг байлгүй дээ. гэхдээ л хоёр жилийн өмнө Штуферыг хоосолсон америкчуудыг үхтэл нь харааж, засгийн газрыг үзэн ядаж, хүмүүсийг ер нь муусайн чононууд гэж нэрлэж байв. Энэ нь ч гэсэн таалагджээ.
Та шөнөжингөө бурханд мөргөсөн юм шиг байх шив гэж Штуфер хэрчигнэхэд Гарин хөхрөн Штуферын тарган нурууг алгадав.
Бид хоёр өөр өөрийнхөөрөө л цэнгэж дээ. Эзгүй хойгуур минь намайг хоер хүн асууж ирээгүй биз?
Үгүй ээ...
Өө сайн байна. Амбаарын түлхүүр өгөөч...
Түлхүүрнйн оосор эргэлдүүлсээр Гарин антены шураг доорх жижгэвтэр шилэн амбаар байгаа цэцэрлэг рүү оров. Цэцэрлэгийн арчилж тордоогүй зарим хэсэгт шувууны баасанд дарагдсан вааран одой хүний дүрс үзэгдэиэ. Гарин шилэн хаалгыг онгойлгон орж цонх нээв. Цонхны янзан дээр тохойлдон өглөөний цэвэр агаар залгилан нэлээн удаан зогслоо. Банк, заводуудтай гэрээ хийж дуусаад бараг хорин цаг машинаар давхижээ. Одоо хорин наймны өдрийн өмнө бүх юм бэлэн, ян тан байлаа.
Цонхны дэргэд хэчнээн ч удаан ийнхүү зогссоныг бүү мэд, навчин тамхиа нэг сайн сорж татаад цахилгаан машиныг асаан аппаратыг тохируулав. Тэгээд микрофоны өмнө зогсон чанга тодоор:
— Зоя, Зоя, Зоя, Зоя... Сонсож байна уу, байна уу, сонсож байна уу... Бүх юм чиний хүссэнээр болно. Зөвхөн хүс, хүсэж мөрөөдөж сур. Чи надад хэрэгтэй. Чамгүйгээр миний ажил амьгүй үхдэл гэсэн үг. Удахгүй Неапольд очно. Хэзээ гэдгээ маргааш тодорхой мэдэгдье. Юунд ч бүү санаа зов. Бүх юм амжилттай...
Гарин хэсэг чимээгүй болон тамхиа сороноо дахин «Зоя, Зоя, Зоя...» Нүдээ анив. Цахилгаан машины дуу аяархан дүнгэнэж үл үзэгдэх долгион антенаас нэг нэгийнхээ хойноос тасран цацарна.
Яг энэ мөчид их бууны анги цуварч өнгөрсөн ч Гарин сонсохгүй байсан биз зз. Тэгээд ч нугын захад ташлан дээгүүр чулуу өнхрөлдөн унахыг сонссонгүй. Дараа нь амбаараас тавхан алхмын цаана бут сөөг ярагдан тэнд хүний толгойн төвшинд гар бууны хар ам онгойн харлав.


_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.22.16 3:09 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
65

Роллинг утасныхаа харилцуурыг авав.
— За.
Семёнов ярьж байна. Дөнгөж сая Гарины радио мэдээг барилаа. Унших уу?
— За унш.
«Бүх юм чиний хү сэнээр болно. Зөвхөн хүс, мөрөөд» гэж Семёнов оросоос франц руу чадан ядан орчуулан уншиж эхлэв.
Роллинг дув дуугүй сонсоно.
Дуусаа юу?
— Тиймээ, дууслаа.
— За бич гээд Роллинг хэлсэн нь,
— Дамжуулах станцыг дөрвөн зуун хорин нэгдүгээр долгионоор яаралтай тохируулан ажиллуул. Өнөөдөр цахилгаан барьж авсан цагаасаа арван минутын өмнө маргааш ингэж дамжуул: «Зоя, Зоя, Зоя... Санаандгүй гай тохиолдов. Зайлшгүй хөдлөх хэрэгтэй боллоо. Таны найзын амь нас танд үнэтэй бол тав дахь өдөр Неапольд бууж «Сплендид» зочид буудалд байрла. Хагас сайны үд хүртэл мэдээ хүлээж байна уу». Ингэж та тасалдалгүй давтан дамжуул, шаардангуй, чанга, тасалдалгүй дамжуул, ойлгов уу?
Роллинг утасдаад, өрөөнд нь үсрэн орж ирсэн нарийн бичгийи даргадаа:
— Тыклинскийг яаралтай олж ир. Нисэх онгоцны буудал руу бушуухан оч. Суудлын битүү онгоц худалдаад юм уу түрээслээд ав. яасан ч яахав. Нисэгч, механикч хоёр хөлслөн ав. Хорин найманд нисэхэд бүх юм бэлэн Болго...

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.22.16 3:15 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
66

Үдээс хойш тэр өдрийг Вольф Хлынов хоёр К. хотод гудамж талбайгаар зугаалан өөрсдийгөө жуулчид гэж нутгийн улсуудтай хэрэгтэй хэрэггүй юм ярьж өнгөрөөв. Хот нам гүм болсон хойно Хлынов Вольф хоёр уул өөд зүглэв. Шөнө дунд гэхэд тэр хоёр Штуферын цэцэрлэг рүү орох ташлан өөд өгсөж явлаа. Хэрвээ цагдаа дайралдвал төөрсөн жуулчид гэж хэлэхээр шийдэцгээжээ. Баривчиллаа ч гэсэн тэдний яаж хөглөж явааг хотынхон мэдэх юм чинь, айх аюул алга байлаа. Бутан дундаас Гарины тархийг хага буудсаныхаа дараа тэр хоёр дөчин минут хүрэхгүй хугацаанд хотод эргэж ирж амжсан билээ.
Тэд намхан хашааг даван бутны цаагуур тойрсоор Штуферын байшинд ойртож ирлээ. Тэгснээ зог тусацгаан алмайрч өөд өөдөөсөө харав. Цэцэрлэгт ч. байшинд ч нам гүм ажээ. Хэдэн цонх гэрэлтэй байлаа. Цэцэрлэг рүү хөтөлсөн том хаалга дэлгээстэй харагдана. Чулуун шат, өтгөн өвсөн дундах вааран дүрсүүд амгалан гэрэлд налайна. Довжооны дээд шатан дээр тарган эр суун лимбэ аяархан үлээнэ. Хажууд нь сүлжмэл савтай лонх харагдана. Энэ бол өглөө амбаарын хажуудах жим дээр гэнэт гарч ирээд буун дуу сонсмогцоо эргэж гэр лүүгээ ум хумгүй харайсан хүн мөн байлаа. Одоо тэрбээр өглөө нь юу ч болоогүй юм шиг жаргалтай сууж байв.
— Алив, тийшээ очъё, асуугаад авъя гэж Хлынов шивгэнэв.
Вольф:
Би алдах ёсгүй дээ гэж үглэнэ.
Тэд довжоо руу ойртов. Хлынов зогсосхийн:
— Уучлаарай... Энд нохой байхгүй юу?
Штуфер лимбээ буулгаад шатан дээрээсээ эргэн хоёр бүдэгхэн дүрсийг ширтэж:
— Өө байлгүй яахав, эндхийн ноход догшин гэж сунжруулан хэллээ.
— «Гинжлүүлсэн араг яс» цамхгийн тууринг үзэх гэж яваад бид хоёр төөрчихлөө... Жаахан амраад явъя болох уу? гэж Хлынов асуув.
Штуфер тодорхойгүй гүвтнэнэ. Вольф Хлынов хоёр мэхийн хүндэтгээд хамгийн доод талын шатан дээр сууцгаалаа. Хоёулаа түгшиж догдолсон болгоомжилсон байртай. Штуфер тэднийг дээрээс нь байн байн ширтэнэ.
Дашрамд хэлэхэд баян байхад ч миний цэцэрлэгийг гинжтэй ноход манадаг л байлаа. Би танхай этгээд, шөнийн зочдод дургүй. (Хлынов дуугүй бай гэж Вольфын гарыг чанга хурдхан атгаад авав.) Америкчууд намайг хоосолж, миний цэцэрлэг ч хэдийгээр хаа сайгүй л «Мянган маркаар торгоно> гэсэн бичигтэй банз хадаастай байгаа ч хэсүүлч тэнүүлчдийн зам болжээ. Герман гэдэг хууль дүрэм, хувийн хөрөнгийг хамгаалан хүндэтгэдэг улс орон байхаа больжээ. Байшинг минь түрээсэлсэн хүнд би цэцэрлэгээ өргөст тороор хашиж, манаач хөлслөн ав гэж хэлсэн шүү дээ, гэтэл үгэнд орохгүй өөрийн нь хохь...
Вольф нэгэн жижиг чулуу авч харанхуй руу шидээд:
— Тэр хүнээс болж танд ямар нэг муу юм тохиолдоо юу? гэв.
Муу юм болсон гэхэд ч арай дэндэнээ, гэхдээ инээдтэй юм болж л байх юм. Тухайлбал өнөө өглөө. Ямар ч гэсэн миний эд хөрөнгөнд хохирол учраагүй, би цэнгэн наадаж л суух болно.
Ингэж хэлээд Штуфер лимбээ үлээн хэдэн дуу янгинуулав.
— Ер нь тэгээд тэр энд амьдарна уу, Кёльнд архидна уу, надад ямар пад байх вэ дээ? Тэр зоос ч үлдээлгүй цөмийг нь төлсөн... Хэн ч түүннйг өөлж зэмлэж зүрхлэхгүй. Гэхдээ тун эмзэг өөнтөгч ноён байж л дээ, харахгүй юу. Дайны үед гар бууны суманд дөжирч болох л байсан даа, чөтгөр ав гэж. Тэгсэн чинь байдаггүй шүү, хамаг юмаа хумьж аваад л баяртай, баяртай гэх нь тэр. Юү гэх вэ дээ, баяртай л гэлээ.
Тэгээд бүүр явчихсан уу? гэж Хлынов гэнэт чанга асуув.
Штуфер өндөсхийснээ дахин суув. Хацар нь малийн жуумалзах нь өрөөний гэрэлд харагдана. Түнтгэр гэдэс нь бөндгөнөнө.
Өө тийм л дээ. Түүнийг явсан эсэх тухай хоёр ноён асууна гэж тэр надад урьдчилан сануулсан шүү дээ. Итгэхгүй байна уу? Нээрээ явчихсан Би өрөөгий нь үзүүлсэн ч болно. Хэрэв та нар нөхөд нь мөн бол өөрсдөө үзэцгээ, харцгаа... Энэ нь та нарын эрх. Өрөөний үнэ хөлсийг төлчихсөн юм.
Штуфер дахин босох гэсэн боловч хөл нь түүнийг даасангүй. Үүнээс илүү юм ч түүнээс олж мэдэх арга байсангүй тул Вольф Хлынов хоёр хот руу буцав. Тэр хоёр замдаа нэг ч үг солилцсонгүй. Зөвхөн гудамжны дэнлүү тусан тольдсон хар усан дээрх гүүрээр гарч явахдаа Вольф гэнэт зогсон, гараа зангидан:
Яасан хачин юм бэ! Гавлын нь яс хага үсрэх хүртэл харагдсан бус уу... гэв.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.22.16 3:21 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
67

Бууралтаж эхэлсэн үсээ гөлийтөл самнасан өвчтэй нүдээ цэнхэр шилээр халхалсан дунд зэргийн чийрэг биетэй хүн паалан пийшэнгийн хажууд толгой гудайсхийн Хлыновын яриаг сонсож зогслоо.
Хлынов эхлээд диван, дараа нь цонхны янзан дээр сууж байснаа босож зөвлөлтийн элчин сайдын яамны хүлээн авалтын жижиг өрөөгөөр холхиж гарав.
Тэрбээр Гарин, Роллингийн тухай ярьж, яриа нь яг зөв, тодорхой, дэс дараалалтай байсан ч энэ их олон давхцсан үйл явдлыг хүн үнэмшихгүй байх гэж айж байжээ.
— За, Вольф бид хоёрын бодсон зүйл худал байвал ёстой сайн хэрэг. Тэгвэл бөөн аз л гэсэн үг. Гэвч наанадаж бидний тооцоолсны тавин хувийн хэмжээний аюул осол гарахдаа л гарна. Энэ тавин хувь л бидний анхаарлыг татах ёстой. Та элчин сайдын хувьд зохих хүмүүст итгүүлж, нөлөөлж, нүдийг нь нээж чадна... Энэ бүгд цөм аймаар үнэн юм. Аппарат байна. Шельга бүүр гараараа хүрч узсэн. Энэ мөчөөс, одоо маш хурдан ажиллах хэрэгтэй. Танд нэг хоног ч хүрэхгүй хугацаа байна. Маргааш шөнө л түжгэнэх ёстой доо. Вольф К.-д үлдсэн. Ажилчид, үйлдвэрчиий эвлэл, хотын иргэд, заводын захиргаанд урьдчилан хэлж, сэргийлэхээр тэр тэнд үлдсэн. Гэтэл хэн ч итгэхгүй байна... За, та ч гэсэн дээ...
Элчин сайд духайн дуугүй зогссоор байлаа.
Хотын сонины редакцийнхан нулимсаа гартал шоолж хөхөрцгөөсөн. Их сайн даа л бид хоёрыг солиотой улс гэж бодоод байгаа юм
Хлынов толгойгоо барихад ширэлдсэн үс нь хиртэй хурууных нь завсраар сэгсийнэ. Царай нь унжийн тоос шороонд дарагджээ. Аюул аймшгийг харсан мэт цайрсан нүд нь гөлийнө. Элчин сайд нүднийхээ шилний дээгүүр түүнийг болгоомжтойхон харав.
- Та яагаад урьд нь надад дуулгаагүй юм 6э?
- Бидэнд нотлох баримт байгаагүй юм... Санал, дүгнэлт цөм хоосон бодол төдий байсан юм... Одоо ч гэсэн зүүдэлж байна уу даа, хэзээ сэрэх бол, сэрэхээр л нэг сайхан чөлөөтэй амьсгална гэж ч бодогдох үе байдаг. Гэхдээ би эрүүл саруул байгаагаа танд итгүүлье. Найман хоног Вольф бид хоёр хувцсаа ч тайлсангүй, унтсан ч үгүй.
Элчин сайд нэг хэсэг дуугүй байснаа:
- Нөхөр Хлынов, би та нарыг хууран мэхлэгч, төөрөлдүүлэгч гэж бодохгүй байна. Харин та нар салахгүй бодогдоод байдаг үзэлдээ автагдсан бололтой гээд Хлыновын цөхрөнгүй хөдлөхийг зогсоон гараа өргөөд, Гэхдээ надад тавин хувийн тухай таны үг үнэмшилтэй санагдаж байна. Би одоо яваад юу чадахаа л хийе... гэлээ.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.22.16 3:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
68

Хорин наймны өглөө К. хотын талбай дээр хүмүүс бөөн бөөнөөрөө цуглан гудамжны уулзвар дахь байшингийн ханан дээгүүр наасан хачин ятгалга хуудасны тухай яльгүйхэн айж түгшин хэлэлцэж байлаа.
Засаг, заводын эахиргаа, ажилчдын холбоо алин ч биднии цөхөрсөн уриалгыг ойлгон хүлээж авсангүй. Өнөөдөр завод, хот, бүх иргэдэд үхлийн аюул тулгараад байнаа. Энэ нь баттай, бид нотолж чадна. Бид аюулыг урьдчилан сэргийлэх гэж хичээсэн боловч америкийн банкны эздэд худалдагдсан эальт этгээдүүд баригдахгүй байна. Амь насаа аварцгаагаарай! Хотоос гарч тал руу очицгоо. Амь нас, үр хүүхдийнхээ төлөө бидэнд итгээч.
Цагдаагийн газрынхан хэн ийм ятгалга хуудас бичсэнийг таамаглан Вольфыг эрж байлаа. Харин тэр алга болжээ. Луйварчдын бүлэг энэ шөнө эзгүй байр байшингуудад орж дураараа дургих гэж байгаа учир хотоос яасан ч гарч болохгүй, үймээн шуугиан дэгдээсний хэрэггүй гэсэн урьдчилан сэргийлэх зарлал хотын засаг захиргаанаас өдөр дундын хирд гаргажээ.
Иргэдээ, та нарын толгойг эргүүлж, хуурч байгаа юм. Эрүүл саруулаар бодоод үзэцгээ. Луйварчдыг өнөөдөр гэхэд илрүүлэн барьж тэднийг хууль ёсоор шийтгэнэ.
Засаг захиргаа «голыг» нь олжээ. Айлган сүрдүүлсний учир иймхэн юманд байж дээ гэж хүмүүс итгэв. Ингээд ард иргэд тайвшран, «Энэ сэргэлэн чөтгөрүүд дэлгүүр хоршоо, орон гэрийг минь мөн сайхан түйвээх байсан даа. Ёрын зальтай золигнууд шүү. Бид тэнэгтээд л талд шөнөжингөө айн чичрэн зогсох байж шүү дээ, ха ха» хэмээн хөхрөлджээ.
Хотын байшингуудын цонх оройн наранд туяарсан ердийн л нэг сайхан үдэш боллоо. Моддын дээрх шувууд чимээгүй болов. Голын чийглэг эрэг дээр мэлхий гуагална. Тоосгон сүмийн цаг найм цохилоо. Хоолны газрын цонхоор гэрэл цацарч, тэнд байнга суугчид пивоны хөөсөнд сахлаа норгон сууцгаана. Хотын захын «Гинжлүүлсэн араг яс» зоогийн газрын эзэн ч тайвшран, хүнгүй тавцан дээгүүрээ холхин, засгийн газар, социалистууд, еврей нарыг харааж зүхэн, цонхны самбар хаа гэж тушаачихаад унадаг дугуйгаараа хот руу яваад өгчээ.
Энэ үед уулын баруун ташлан өөд бараг замгүй газраар нэгэн машин гэрэл гэгээ ч үгүй чимээгүйхэн давхиж явлаа. Гэгээ тасарч, одод тодроогүй агаад уулын араас хүйтэн сэрчигнэн сар цухуйж ядан байв. Тэгш талд энд тэнд гэрэл гялтганана Үйлдвэрийн орчим л ганцаараа амьд сэрүүн байлаа.
Балгас туурингийн доод үзүүрт ганга дээр Вольф Хлынов хоёр сууна. Тэд бүхий л жалга судгийг дахин нэгжээд дөрвөлжин цамхаг өөд өгсөж ирэхэд Гарины ул мөр хаана ч алга байлаа. Алсад машин давхиж явах шиг тэдэнд санагдахад тэд ийш тийш харан чимээ чагнав. Чив чимээгүй, газар дэлхий амгалан дүнсийсэн үдэш байлаа. Цэцгийн чийг салхины үзүүрээр үе үе хүрэлцэн ирнэ.
Газрын зураг харлаа. Хэрвээ бид баруун талаар уруудах юм бол тав гучид шуудангийн галт тэрэг зогсдог өртөөн дээр очих юм. Тэнд арай ч цагдаагийн газраас хүн байхгүй байлгүй дээ гэж Хлынов хэлэв.
Вольф:
— Тун инээдтэй, тэнэг юм болж дууслаа. Хүн гэдэг хойд хоёр хөл дээрээ дөнгөж саяхан боссон болохоор олон сая жил зэрлэг харанхуй амьтан байсны үлдэгдэл нь одоо болтол арилахгүй дагалдсаар байна. Агуу их үзэл бодлыг удирдлага болгоогүй бөөн хүн гэдэг аймшигтай юм. Хүмүүсийг удирдагч, толгойлогчгүй байлгаж болохгүй. Тэд дөрвөн хөллөх гээд байх болно.
— За. Вольф та чинь юу болчихоов?..
Вольф зангидсан гараараа эрүүгээ тулан бөөн чулуун дээр сууна.
Би ядарчихлаа. Хорин найманд бид хоёрыг яг луйварчин, дээрэмчин шиг барьж авна гэж таны толгойд ер нь орсон уу? Энэ засаг захиргааны төлөөлөгч нарын өмнө энэ бүхнийг ойлгуулах гэж ядаж байхад тэд өөд өөдөөсөө яаж харж, яаж яаж тохуурхаж байсныг та үзсэн бол уу... Пөөх, би яасан тэнэг амьтан бэ! Тэдний зөв байсан юм шиг л болчихлоо. Хачин юм шүү. Ямар аюул тулгараад байсныг тэд хэзээ ч мэдэхгүй шүү дээ...
Вольф, хэрэв та буудаагүй бол...
Аах золиг гэж!.. Хэрэв би буудахдаа алдаагүй бол уу... Энэ усан тэнэгүүдэд нотлохын тулд хатуу дэглэмтэй шоронд арван жил суусан ч бэлэн байна...
Вольфын дуу туурин дээгүүр бүдэгхэн тархана. Ярилцагч хоёроос гучхан алхмын цаана тал нь эвдэрч нурсан ханын сүүдэр даган Гарин сойрын дуунд анчин дөхөхийн адил сэмхэн гэтэж явлаа. Түүнд ганга дээр сууж байгаа хоёр хуний дүрс тод харагдаж, ярьж байгаа үгс нь сонсогдоно. Хана дуусахад цамхаг хүртэлх хэсэг ил газар Гарин мөлхжээ. Цамхгийн бэлээс хүнхгэр адартай «Гинжлүүлсэн араг яс> агуй залгах агаад баганын ёзоор цухуйж харагдана. Гарин түүний араар орж нуугдав. Чулуу шажигнаж, зэвтэй төмөр харшиж чимээ гарав. Вольф үсрэн босож:
— Та сонсов уу?
Гарины цаагуур нь ороод алга болсон бөөн чулууг Хлынов харж зогсоно. Тэр хоёр тийш гүйгээд цамхгийг тойрч хүртэл үзэв.
— Энэ ч үнэгтэй газар даа гэж Вольф эцэст нь хэллээ.
— Үгүй, шөнийн шувуу л дуугарах шиг боллоо.
Явъя, явъя. Одоо бүүр та бид хоёрт хий юм үзэгдэж эхлэх нь шив...
Тэднийг туурингаас уулын замтай холбосон эгц жим рүү дөхөж очихын үед дахин чимээ гарч ямар нэг юм унаснаа өнхрөөд явчих шиг болов. Вольф чичрэн, тэд удаан зогсож, амьсгал даран чагналаа. Чимээгүй харин чихэнд нь дүнгэнэх шиг болов. Үл үзэгдэх тэмээн хараацай зөөлхнөөр энд тэнд гүвтнэн дуугарахаас өөр чимээ алга.
— Явцгаая.
— Балай ч юмаа даа.
Энэ удаа тэр хоёр эргэж ч харалгүй шийдэмгий алхав. Энэ нь тэдний нэгийнх нь амийг аварчээ.

69

Гарины гавлын яс буг үсэрсэн гэж Вольф бодсон нь бас ч буруу биш байжээ. Гарин микрофоны өмнө хором хиртэй дуугүйхэн зогссоноо ширээний ирмэг дээр уугьж байгаа навчин тамхна авахаар бөхийх яг тэр мөчид нэвтрүүлэх үедээ дуугаа шалгахаар хийсэн чихэвч нь гэнэт бут үсэрчээ. Үүний зэрэгцээ буун дуу сонсож. толгойнхоо зүүнтээ өвдөхийг мэдрэв. Гарин шууд л шурган унаад түрүүлгээ харж хөдлөхгүй хэвтжээ. Штуфер хашгирч хоёр хүн зугтан гүйх чимээ ч сонсогджээ.
«Роллинг уу, Шельга юу?» Хоёр цагийн дараа Кёльн хот руу машинаараа давхиж явахдаа Гарин энэ асуултыг бодож байсан бол дөнгөж сая сонссон хоёр хүний яриа тайлал нь боллоо. Шельга эр хүн! Гэхдээ л хориотой мэх хийхдээ ичихгүй байна гэж үү?
Гарин агуйн зэвэрсэн хаалгыг дарж байсан баганын үлдэгдлийг зайлуулан газар доогуур орж гар чийдэн барин эвдэрхий шатаар өгсөн цамхгийн хананд хийсэн ганц хүний шорон «чулуун хүүдийнд» оров. Энэ нь хааш хаашаагаа хоёр алхам хагас битүү өрөө байлаа. Хананд нь хүрэл цагариг, гинж хадгалагдан үлджээ. Эсрэг ханын наана ур дүйгүй хийсэн вандан ширээн дээр аппарат харагдана. Аппаратын дор динамиттай дөрвөн төмөр хайрцаг хэвтэнэ. Аппара- тын дуран чиглэсэн зүгт ханыг нэвт цоолсон байх агаад энэ нүхийг гадна талаас нь «Гинжлүүлсэн араг яс» халхалж байлаа.
Гарин гар чийдэнгээ унтраагаад аппаратынхаа дуранг хойшлуулан нүхээр гараа шургуулж араг ясыг түлхэн зайлуулав. Араг ясан дээрээс хохимой толгой нь өнхрөн унав. Нүхээр заводын гэрэл харагдана. Гарины нүд хурц аж. Тэрбээр байшингуудын хоорондуур хөдлөх хүний жижигхээн дүрсийг хүртэл ялган харж байлаа. Хамаг бие нь чичирнэ. Шүдээ зуужээ. Зөвхөн энэхүү мөчид л энэ ажлыг эхлэх гэдэг ийм хэцүү гэдгийг ойлгожээ. Аппаратынхаа дуранг нүх рүү чиглүүлэн байрлуулав. Ар талын тагийг авч хаян гурвалжингуудыг харлаа.


_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.23.16 2:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Энэ бүгдийг долоо хоногийн өмнө бэлтгэжээ. Хуучин загвар болон хоёр дахь аппарат нь доор шугуйд үлдээсэн машин дотор нь байгаа ажээ.
Гарин тагийг хаан гурвалжингууд өөрсдөө шатаж эхэлдэг хөшүүрэг дээрээс барив. Хөлөөсөө толгой хүртлээ чичрэн хамаг бие нь загзайна. Хүнлэг сэтгэл ч биш (дэлхийн дайны дараа ямар юмны чинь хүнлэг сэтгэл), айдас түгшил ч биш (тэр хэтэрхий хөнгөмсөг хүн), үрэгдэж өртөгдөж байгаа хүмүүсийг өрөвдөж хайрласан ч юм биш (тэд хэтэрхий хол байлаа), гэхдээ л чичрэн халуурах мэт болжээ. Энэ хөшүүргийг эргүүлэхэд л хүн төрөлхтний дайсан болно гэдгээ гэнэт аймшигтай тодоор ойлгов.
Гарин гэнэт гараа буцаан авч халаас руугаа тамхи эрэн тэмтчлээ. Түгшиж хөөрсөн тархи нь гарынх нь хөдөлгөөнд «Чи юу гэж удаад байгаа юм бэ, чи юу гэж бахаа хангаад байна, энэ чинь солиорол...> гэж хариулжээ.
Гарин хөшүүргийг эргүүлэхэд аппарат гэрэлтэн дөл шаржигнаж эхлэв. Тэрбээр микрометрийн эргийг зугуухан эргүүлж гарлаа.

70

Тэнгэрийн гүн дэх хачин бөөн гэрлийг Хлынов эхэлж харлаа
Тэр, тэр дахиад нэг гэж аяархан хэлэв.
Тэд ганга дээр замынхаа дунд зогсон гэдийн харцгаана. Эхнийхээсээ арай доохнуур, моддын дээгүүрхэн асаж дуусаж байгаа пуужин шиг оч үсчүүлсээр хоёр дахь галан бөмбөлөг үүссэнээ доош уналаа...
Шувуунууд шатаж байна, хараач гэж Вольф шивгэнэв.
Ойн дээгүүр тэнгэрнйн цагаан зурваст саяхан гүвтнэн дуугарч байсан тэмээн хараацай яаран нисэж явсан байлгүй. Тэмээн хараацай дүрэлзэн шатаж эргэлдэн унав.
Тэд үтсанд тээглэж байна.
Ямар утас?
— Вольф, та харахгүй байна гэж үү?
Хлынов зүү шиг шулуухан гэрэлт утсыг заав. Энэ гэрэлт утас туурингаас Анилиний пүүсийн заводуудыг чиглэжээ. Түүний зам шатан хуйлрах навчис, бөөн гал болон хуйлрах шувуудаар ил байлаа. Гэрэлт утас улам ч тодрон нарсан ойн хар ханыг зүснэ.
Доошилж байна! гэд Вольф хашгирснаа гэнэт дуугүй болчихов.
Ямар утас болохыг хоёулаа гэнэт ойлгомогцоо мэгдэн хөшиж гэрлийн цацраг зөвхөн хаашаа чиглэж байгааг л харж байлаа. Цацраг эхлээд заводын янданг цохиж тусмагц яндан ганхаж хугарч унав. Хэтэрхий хол учир унах чимээ үл сонсдоно.
Тэр даруйхнаа яндангаас зүүхэнтээ урт байшингийн дээвэр дээр бөнн уур боссоноо ягаарч хар утаанд холилдов. Дахиад зүүхэнтээ нь таван давхар байшин харагдана. Тэр байшингийи бүх гэрэл гэнэт унтрав. Байшингийн нүүрэн дээгүүр дээрээс доош, доороос дээшээ галт зурвас гүйнэ...
Хлынов туулай шиг хашгирав... Байшин намссаар цөмрөн унаж яс мод нь утаанл ороогдов.
Бүр ингэсэн хойно л Хлынов Вольф хоёр цамхгийн туурин тийш уул өөд эргэж гүйлджээ. Тахиралдсан замыг хөндлөн гарч шил мод хэсэг бусаг модтой эгц газраад авирч өгсөв. Унан тусаж, халтирч гулгасаар аахилж, нэг нь оросоор, нөгөө нь германаар харааж байлаа. Гэнэт тэдэнд газар дэлхий санаа алдах мэт бөглүү чимээ сонсдож эхлэв.
Тэр хоер эргэж харлаа. Одоо бол олон километр газар эзэлсэн завод бүхлээрээ харагдаж байв. Заводын бараг хагас нь яг л цаасан байшин шиг шатаж байлаа. Доохно нь хотын дээгүүр шар саарал утаа бөөн бвөннөр олгойд- лоо. Хагас бэлэн бүтээгдэхүүний дэлбэрэх бодистой агуулах зэргийн хамгийн гол гол цэгүүдийг гиперболоидын цацраг тэмтрэн энэ бөөн эвдрэл сүйрэл дунд галзуутай гялалзан үсчинэ. Улаан туяа тэнгэрийн талыг бүрхжээ. Утаан үүл, шар, саарал, мөнгөн цагаан цацраг, улаан очис уулнаас өндөрт өрвөлзөнө.
Нэгэнт хожигджээ! гэж Вольф хашгирав.
Хотоос шохойн тууз мэт замаар бөөн амьд урсгал түрж байгаа нь харагдана. Аймшигт их түймрийн галд гэрэлтсэн голын ус хар хар цэгтэй цоохор юм болон ирэлзэнэ. Хүмүүс амь насаа аврах гэж тал руу гүйж яваа нь энэ аж.
— Хожимджээ. Хожимджээ! гэж Вольф хашгирсаар. Амнаас нь хөөс цус сахран эрүүн дээгүүр нь урсана.
Аврагдах арга алга байлаа. Үнэхээр хожимджээ. Хот завод хоёрын хоорондох урт урт вааран дээвэртэй өвсөрхөг талбай гэнэт хөвсийн өргөгдөөд ирэв. Газар шороо төвийн харлав. Нүдэнд эхэлж харагдсан нь энэ. Тэгснээ газрын хагархай хар зураас болгоноос улаан дөл олгойдон өрвөлзөж хэзээ ч хэн ч үзээгүй хурц, нүд сохлом гал, халсан хий багана болон бослоо. Дээрх тэнгэр алга болсон мэт, Огторгуйд ногоон ягаан гэрэл хөвөлзөнө. Нар хиртсэи үеийнх шиг энэ бүрэнхийд мод мөчир, хэсэг бусаг өвс бут бүр, хад чулуу, хоер хүний хөшиж цайрсан нүүр харагдана.
Тан түн хийн дэлбэрч тажигнан нүс пасхийлээ. Газар шороог онгичиж хаясан их орилоон хашгираан дэгдлээ. Уул хүртэл чичрэв. Догшин шуурганд модод газарт наалджээ. Чулуу, цуцал өнхрөн үсчинэ. Утаан үүл тэгш талыг бүрэн бүрхэв.
Хав харанхуй болов. Харанхуйд урьдынхаасаа илүү аймшигтай хоёр дахь дэлбэрэлт панхийлээ. Утаат агаар бүгэг шар идээн өнгөтэй хутгалдав.
Салхи, чулуун шуурга, мод мөчир Хлынов Вольф хоёрыг тонгортол ороолгон эгц эрэг рүү өнхрүүлжээ.

71

Ахмад Янсен, би эрэг дээр буумаар байна.
— Буудаллая.
Та нэгд надтай цуг яваасай гэж би хүсэж байна.
Баярласандаа Янсен улайчихав. Хормын дараа зургаан сэлүүрт нарийхан завь <Аризона> онгоцноос тунгалаг усан дээр сэвхийн буулаа. Зандан шиг гурван усан цэрэг татлага олс дамжиж завины сандал дээр үсрэн буугаад сэлүүр өргөн зогсов.
Янсен шатны хажууд хүлээж байлаа. Зоя дэнж дээгүүр цаашлан үргэлжлэх Неаполь хотын үдийн халуунд ирвэлзэх алсын бараа, хотын дээгүүрх эртний цамхаг, шавар хана, галт уул Везувийн алгуурхан суунамах оройг хайнгадуухан ширтэн зогсож жаахан сатаарна. Салхи ч үгүй тэнгис толь мэт мэлтийнэ
Олон завь тэнгисийн булан руу яаралгүйхэн хөвнө. Нэгэн завии дээр Микеланджелогийн зурагтай алилхан нэг өндөр өвгөн хитгийн сэлүүрээр сэлүүрдэн зогсоно. Буурал сахал иь нөхөөстэй хар цуван дээр нь намирах агаад буржгар цав цагаан үс нь бөөгнөрөн өрвийжээ. Зотон даавуун уут үүрчээ.
Энэ бол хэн бүхний мэдэх гуйлгачин Пеппо юм.
Тэрбээр завиндаа суун гуйлга гуйхаар гардаг байжээ. Өчигдөр Зоя түүнд онгоцон дээрээсээ зуун доллар шидсэн. Өнөөдөр Пеппо завиа дахиад л «Аризона» руу залжээ. Пеппо нь урлагийн тэнгэр, бурхдын хайрыг татсан эртний Италийн сүүлчийн гэнэн сайхан сэтгэлтэй хүн байлаа. Сайн сайхан цөм эргэлтгүй алга болжээ. Эртний чулуу ханын үлдэгдлийг хараад догдлон баярлаж уйлдаг хүн алга болжээ. Помпейд Цецилий Юкундусын байшингийн туурин дунд Пеппог зогсоон зураад хангинасан алтан мөнгө төлдөг зураачид аян дайны талбарт үхэж үрэгджээ. Амьдрал, энэ хорвоо гэдэг уйтгартай болжээ.
Усанд туссан нарын гэрэлд ногоорон харагдах «Аризоны» бөөр даган Пеппо зугуухан сэлүүрдсээр хөвж ирээд өтгөн хөмсөгтэй. үрчгэр, медаль шиг гайхамшигтай нүүрээ өргөн өлийж гараа тосов. Зоя бөхийсхийн италиар:
— Пеппо, тэгш үү, сондгой юу таа даа?
— Тэгш, тэгш, хатагтай.
Зоя түүний завь руу боодолтой цоо шинэ мөнгө шидэв.
Сайхан хатагтай минь, баярлалаа гэж Пеппо сайхнаар талархав.
Удаад байх өөр хэрэг байсангүй. Хөгшин гуйлгачин ирээд «тэгш» гэж хэлэх л юм бол бүх юм зүгээр сайн өнгөрнө, бүтнэ гэж Зоя мэргэлжээ.
Хөөрхий Пеппо «тэгш» гэж хариулсан ч Зоягийн сэтгэл нэг л түгшин «Сплендид» буудалд цагдаа нар хүлээж байвал яах вэ гэсэн муу совин бодогдоно. Гэвч «... Хэрэв таны найзын амь нас танд үнэтэй бол...» гэсэн захирангуй дуу чихэнд нь хадна. Өөр арга алга байлаа.
Зоя завь руу буув. Янсен залуурын ард суухад сэлүүр гялалзан гаднаа шаттай, угаасан даавуу шуувуу намирсан байшиигууд, уул руу өгссөн шаттай нарийхан гудамжнууд, нүцгэн шахуу хүүхдүүд, үүдэн дээрээ зогссон бүсгүйчүүд, шар ямаанууд, тэнгисийн эрэг дээрх хясаа худалддаг мухлагууд, боржин дээгүүр дэлгэсэн загасчдын тор цайрах эргийн гудамж бүхий Санта Лючия өөдөөс нь угтан ойртлоо.
Залуурт завь эргййн шонг шүргэн зогсмогц дээд шатаар уранхай нооронхой хүмүүс, шүр, зүүлт барьсан наймаачид, дэн буудлын төлөөлөгчид шавж ирлээ. Хоёр суудалт тэрэгний дэлбэгчид ташуураараа даллан хашгирч, гоемсог гадаад хүүхнээс ганц хоер зоос гуйн хагас дутуу хувцастай хөвгүүд хөлийн доогуур гүйлдэнэ.
Зоя Янсентэй тэргэнд суумагцаа:
«Сплендид» гэж хэллээ.

72

Зочид буудлын үйлчлэгчээс Зоя Ламоль хатагтайн нэр дээр бичиг захидал байна уу? гэж асуулаа. Түүнд гарын үсэггүй радио цахилгаан өгөв. *Хагас сайны орой болтол хүлээ» гэжээ. Зоя мөрөө хавчин гайхаснаа өрөө захиалчихаад Янсентэй цуг хот үзэхээр явлаа. Тэд дэлгүүр дэлгүүрээр л оржээ. Яриа худалдагч нарын зөвлөж хэлсэн юм бүгдийг Зоя худалдан авч байлаа. Тэгж тэгж сүүлдээ залхаад:
- Помпей рүү явъя гэж хэлэв.
Тэд машинаар Везувий уулын бэлээр давхин үнс нурамнаас чөлөөлөгдсөн эртний хотын гудамжаар удаан зугаалцгаажээ.
Хоёр мянган жилийн өмнө хаягдсан оронгийн үүдэн дээр зүүрмэглэх ногоон гүрвэлийг Зоя шүхрийнхээ үзүүрээр хүрч айлган зогссоноо:
- Яасан уйтгартай юм бэ! Буцъя, буцъя, юмыг дурсан санах би дургүй... гэж хэллээ.
Тэр хоёр эрэг дээрх нэг зоогийн газарт оройн хоол идэв. Хоолны завсраар Зоя Янсены мөрөн дээр нүцгэн гараа тавин зовхио буулгасхийн, нүүрэндээ ямар ч сэтгэлийн илрэл үзүүлэлгүй, тайван бүжиглэлээ. Зояг <ухаан алдатлаа» харцгааж байлаа. Бүжиг хоол идэх, юм уух хүслийг нь нэмнэ.
Зоогийн газраас гарсан хойноо Янсен:
- Энэ шөнө би хаана байх вэ? Хөлөг онгоц дээр үү, зочид буудалд уу? гэж асуув.
Зоя түүн рүү хурдхан харснаа буруу харан юу ч хариулсангүй. Зочид буудлын хаалгаар орохдоо Янсены хүдэр гарыг түшжээ. Жижүүр түлхүүр өгөхдөө сахлаа хуссан хар нүүрээ марсайлгав. Зоя гэнэт болгоомжлон:
— Ямар нэг шинэ мэдээ байна уу?
— Өө, юу ч байхгүй, хатагтай!
Зоя Янсенд:
- Хэрвээ та надтай байж залхаагүй бол амрах өрөөнд тамхи татаад сууж бай. Би тан руу утасдъя...
Ингэж хэлээд Зоя шатны улаан хивсэн дээгүүр сэв сэв алхан өгсөв. Янсен доор зогссоор үлдлээ. Шатны тойрог дээр очоод Зоя эргэж харан инээвхийлэв. Янсен амрах өрөөнд орж утасны хажууд суулаа. Зоягийн хэлснээр тамхи татна. Тэгснээ сандлаа налсхийн утас дуугарахыг тэсэж ядан хүлээнэ. Санаандаа дүрслэн бодно...
Гэвч утас дуугарсангүй. Янсен золигийн харилцуурыг харахгүйн тулд нүдээ анив... Ээх, үнэндээ ч залуу хүүхэд шиг дурлаж яаж ч болох вэ дээ... Сандлынх нь ард нэг хүн зогсох шиг болов. Янсен нүдээ нээснээ үсрэн бослоо. Өмнө нь Роллинг зогсож байв. Ахмадын бүх цус нүүр өөдөө огшив.
Ахмад Янсен гэж Роллинг хахирган дуугаар хэлээд, Хатагтай Ламолийг хамгаалж үйлчилсэнд танд маш их баярлалаа. Өнөөдөр таны халамж түүнд дахиад хэрэггүй. Та үүрэгт ажилдаа буцна уу.
Гүйцэтгэе гэж Янсен зөвхөн уруулаа хөдөлгөн хэлэв.
Роллинг энэ сард тун их өөрчлөгджээ. Нүүр нь харлан, нүд нь хонхойн. улаан хүрэн сахал нь хацраар нь хүртэл ургажээ. Тэрбээр зузаан дулаан пиджак өмссөн агаад мөнгө, чекийн дэвтэр дүүрэн чихсэн энгэрийн халаас нь товойно... «Зүүн гараараа чамархай руу нь, баруун гараараа шанаан дундуур нь дэлбэ цохиход энэ муу мэлхий амьгүй үлдэнэ дээ...» гэж Янсены хүдэр гар уур хилэнгээр зангирч байлаа. Хэрэв энэ үед Зоя байгаад түүн рүү нэг л харсан бол Роллингоос хүүдий яс л үлдэх байсан биз ээ!

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.28.16 2:42 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
- Би нэг цагийн дараа "Аризона" дээр очно гэж Роллинг бараан царай гаргаж захирангуй хэлэв.
Янсен ширээн дээрээс малгайгаа авч сайн гэгч доош нь дарж өмсөөд гарч одлоо.
Гудамж хөндлөн гараад ус руу буун,
- Завь! гэж хашхирав.
Завь руу үсрэн залуурын ард суунгаа,
- Сэлүүрдээд, муу нохойнууд! гэж уурлав.
Хөлөг онгоцныхоо шат өөд гүйж гараад туслахдаа "Гахайн хороо шиг байж байгааг нь" гэж хашхираад өрөөндөө гүйн орж үүдээ түгжин орон дэрээ малгайтайгаа өнхрөөд өгөв. Тэрбээр чимээгүйхэн архирна.
Яг нэг цагийн дараа харуулын дуу гарахад түүнд уснаас сулхан хариулах сонстов. Шат чахрана. Ахмадын туслах сэргэлэн чангаар,
- Бүгдийг дээш нь дуудаад! гэж хангинуулав.
Эзэн ирлээ. Нэрээ цэвэр үлдээхийн эцсийн нэг арга нь эрэг дээр юу ч болоогүй юм шигээр Роллингийг угтах байв. Янсен ихэмсэг тайвнаар гарч ирлээ. Роллинг түүн рүү өгсөн очиж хөлөг онгоц гэмтэл сааталгүй байгаа тухай рапорт хүлээн авч Янсены гарыг атгав. Албан ёсны хэсэг ингээд дуусжээ. Роллинг навчин тамхи татна. Зузаан хар костюмтай хохигор жижигхэн Роллингийн байдал "Аризоны" цэмцгэр галбир, Неаполийн тэнгэрийг гутааж байх шиг санагдана.
Шөнө дунд байлаа. Шураг, дарвуул уядаг хөндлөвч модны завсраар одод гялалзана. Хөлөг онгоцнуудын болон хотын гэрэл тэнгисийн булангийн хүрмэн чулуу шиг хар усанд тусан гялалзана. Зүтгүүр хөлөг онгоцны дохио гуугчин орилсноо дуугүй болов.
Роллинг навчин тамхинаасаа өөр юм бодохгүй байгаа юм уу даа гэмээр утаагий нь сорсноо хэсэг хэсгээр нь ахмадын зүг уугиулна. Янсен гараа унжуулан түүний өмнө албаны байдалтай зогсоно.
- Ламоль хатагтай эрэг дээр үлдэхээр болсон гээд Роллинг зүүн гарынхаа алгыг уруулдаа хүргэн хөхөв.- Би өглөө болтол, эсвэл маргааш бүтэн өдөржингөө энд байна... Миний энд байгаатай холбогдсон ямар нэг яриа гаргаж болохгүй... (Гараа хөхсөнөө онгорхой хаалганы гэрэлд ойртуулж харав.) Ингэхлээр... ямар нэг яриа... гээд байгаагийн учрыг... би танд хэлье. (Янсен түүний гарыг харвал хумсны ор төдийхөн юм үлджээ.) Би энд нэг хүнийг хүлээж байгаа юм. Харин тэр хүн намайг энд байгаа гэж мэдэж болохгүй. Тэр хүн одоо л ирэх ёстой. Түүнийг ирмэгц надад мэдэгд гэж тушаа. За, сайхан нойрсоорой.
Янсены толгойд түмэн бодол эргэлдэнэ. Ямар нэг учрыг ойлгох гэж хүчлэн бодно. Ламоль хатагтай эрэг дээр үлдсэн нь ямар учиртай юм бол? Эрх маяг уу... эсвэл намайг хүлээж байна уу? Үгүй байхаа, эзний гар дээрх шинэхэн шалбархай... Юу болоо вэ?.. Гэтэл хатагтай хоолойгоо тас огтлуулчихаад хэвтэж байгаа ч юм билүү? Эсвэл тэнгисийн булангийн усны ёроолд хаягдаа юу? Тэрбумтангууд юунаас ч ичихгүй, яахаас ч буцахгүй.
Оройнхоо зоог дээр Янсен тархиа сэргээхийн тулд аяга виски авчирч өгөөч гэжээ. Ахмадын туслах сонины шуугиан дэгдээсэн мэдээний тухай ярив. Германы Анилиний пүүсийн заводуудад гарсан аймшигт дэлбэрэлт, зэргэлдээх хотынх нь сүйрэл, хоёр мянга гаруй хүний үхлийн тухай ярилаа. Ахмадын туслах,
- Манай эзэн чөтгөр шиг азтай явна. Анилиний заводууд сөнөсөн нь эзний халаасанд Германыг бүхэлд нь хаад эзэд, социал демократууд, юутай хээтэй нь худалдаж авах мөнгө орж байгаа юм. Эзнийхээ төлөө ууцгаая гэж хөөрөв.
Янсен сонин авч өрөөндөө орлоо. Тэрбээр нэг нь нөгөөгөөсөө илүү муухай янз янзын дэлбэрэлтийн шалтгааныг таамагласан тухай их л анхааралтай уншлаа. Роллингийн нэр сонины үеүүдэд алаглана. Хувцасны сүүлийн шинэ маягийн буланд ирэх улиралд хацраа бүрхсэн их сахал, зөөлөн бүрхийн оронд намхан бүрх малгай өмсөх болсныг мэдээлжээ. "Экзельсиор" сонины нэгдүгээр хуудсан дээрээ "Аризоны" зураг, дээхнэ нь хатагтай Ламолийн гоёмсог царай харагдана. Хатагтайн царайг хармагцаа Янсен ухаанаа алдах шиг болов. Сэтгэлийн түгшил нь улам ихэснэ.
Шөнийн хоёр цагт Янсен өрөөнөөсөө гартал дээд тавцан дээр Роллинг сууж байлаа. Янсен өрөөндөө эргэж оров. Хувцсаа солин нарийн ноосон костюм өмсөж, саравчтай малгай, шаахай, түрийвчээ резинэн уутанд ороов. Хөлгийн цаг гурав цохилоо. Роллинг буйдан дээр суусан хэвээр. Дөрвөн цагт ч Роллинг суусаар байсан боловч толгой нь мөрөндөө шигдсэн дүрс нь амьгүй мэт санагдана. Роллинг унтжээ. Нэг хормын дараа Янсен зангууны гинж дээгүүр чимээгүйхэн гулгасаар ус руу бууж эрэг рүү сэлэв.


Top
   
PostPosted: Nov.28.16 2:44 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ДАЛАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
- Хатагтай Зоя, биеэ дэмий бүү зовоо. Харилцуур утас, хаалганы хонх бүгдийг тасалсан.
Зоя орны өнцөг дээр дахин суулаа. Уруул нь ууртайгаар татвалзана. Стась Тыклинский өрөөний голд буйдан дээр шалхайн сууж сахлаа имрэн, гялгар гутлынхаа хоншоорыг харна. Зоя эрс хориглоод байгаа болохоор тамхи татаж арай л зүрхэлсэнгүй. Роллинг хатагтайтай эелдэг зөөлөн байхыг тушаасан.
Өглөөний таван цаг болж байлаа. Зоя эндээс суларч гарах гэж оролдоод хуураад юу ч бүтсэнгүй.
- Ямар ч гэсэн би яаж ийж байгаад цагдаагийн газар мэдэгдэнэ гэж Зоя хэллээ.
- Зочид буудлын үйлчлэгчид их мөнгө өгсөн, аль хэдийн худалдагдсан.
- Гудамжинд олон хүнтэй болох үед би цонх хага цохин хашхирна.
- Үүнийг ч гэсэн бас бодсон. Таныг мэдрэлийн өвчтэй гэж нотлох эмч хүртэл байгаа. Танд хэн ч туслахгүй, хэн ч итгэхгүй, зүгээр томоотой суусан дээр.
Зоя гараа чад няд хийлгэн оросоор,
- Адгийн шаар, танхай хог гэж хараав.
Тыклинский уурлан сахал нь босжээ. Гэвч хэрэлдэж болно гэж хэлээгүй билээ.
- Аа, хүүхнүүд яаж хараадгийг мэднэ ээ мэднэ. Хатагтай таныг өрөвдөх юм даа. Хоёр хоног ч бид энд амарна даа. Хэвтэж амарч, тайвширсан чинь дээр дээ... Хатагтай, унт унт, бүүвэй гэж тэрбээр үглэв.
Гэтэл Зоя энэ удаа үгэнд нь орсон нь гайхал төрмөөр. Зоя шаахайгаа мултлан, дэрэн дунд тухлан хэвтээд нүдээ анив.
Гэхдээ л сормуусныхаа завсраар өөрийг нь анхааралтай ажиглаж байгаа Тыклинскийн мантгар ууртай царайг харж байлаа. Зоя нэг хоёр эвшээснээ хацар дороо гараа хийн,
- Ёох ядарчихлаа, юу л болбол болог гэж аяархан хэлээд дахин эвшээнэ.
Тыклинский буйдан дээр тухлан суув. Зоя тэгш жигдхэн амьсгална. Хэсэг хугацаа өнгөрмөгц Тыклинскийн нүд нь анилдаж эхэлмэгц босож, нааш цааш холхисноо хаалга түшин зогсоно. Зогсоод байвал үүрэглэхгүй гэж бодсон бололтой.
Тыклинский тэнэг хүн байжээ. Зоя түүнээс хамаг юмыг нь хэлүүлсэн бөгөөд одоо хэзээ унтахыг нь хүлээж байлаа. Үүдний хажууд зогсоод байх залхуутай хэцүү байсан бололтой, цоожийг дахин нэг сайн шалгаж хараад буйдан руугаа эргэв.
Нэг минутын дараа түүний өөхтэй шанаа унжаад өглөө. Тэгэхэд нь Зоя орон дээрээсээ гулган босож хантаазных нь халааснаас түлхүүрийг нь сугалан авав. Тэгээд шаахайгаа тэврэн, түлхүүрээ цоожны нүхэнд шургуултал гэнэт чахрах чимээ гарав.
Тыклинский айн "Хэн? Юу?" гэж хашхиран буйдангаасаа үсрэн босож ирлээ. Зоя үүдийг түлхэн дэлгэв. Тыклинский ухасхийн Зоягийн мөрнөөс нь шүүрч аван унагаж өрөөний гол руу хөлөөрөө түлхчихээд хаалга хаах гэж оролдов. Гэтэл хаалга хаагдахгүй нэг юм тээглээд байв. Тыклинский хаалга хүчтэй түлхсэндээ хүзүү нь улайхыг Зоя харав.
- Юу вэ, хэн бэ? гэж хахиран асуугаад хаалгаа мөрөөрөө түлхэнэ. Гэвч хөл нь шалан дээгүүр гулгасаар хаалга ч нээгдэв. Тыклинский ар талынхаа халааснаас гар буугаа сугалан авмагцаа өрөөний голд өнхрөн унав.
Үүдэн дээр Янсен зогсоно. Нойтон хувцас нь хүдэр шөрмөслөг биенд нь наалдана. Хором хиртэй Тыклинскийн нүд рүү ширтсэнээ огцом хөдлөн яг л унах мэт түүн рүү үсрэв. Роллингид гаргах байсан уур хилэн энэ хүнд оногджээ. Хамаг биеийнхээ хүчээр зүүн гараараа нармай дундуур нь буулгаад, баруун гараа байдгаараа далайн эрүүн дороос нь цохиход Тыклинский хивсэн дээр дуу ч гаралгүй өнхрөөд өглөө. Нүүр нь бяц цохигджээ.
Янсен Ламоль хатагтай руу эргэж харав. Түүний бүхий л булчин шөрмөс нь зангиран овойно.
- Ламоль хатагтай би бэлхэн.
- Янсен, хөлөг онгоц руу аль болохоор хурдан явъя.
- Явахад бэлэн.
Зоя зоогийн газар байсан шигээ Янсены хүзүүн дээр тохойгоо тавин нүүр лүү нь ойртоод,
- Өрсөлдөөн одоо л эхэлж байна. Хамгийн аюултай аймшигтай ажил үлдээд байна.
- Хамгийн аюултай ажилд ч бэлхэн!


Top
   
PostPosted: Nov.28.16 2:45 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ДАЛАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
- Алив хөтөч өө, хурдлаарай, хурдлаарай... Хатагтай Ламоль, та яав аа... Тэгэхээр... Би тамхи татаад л хүлээгээд байлаа...
- Би дээшээ өрөөндөө ороод малгай, цуваа тайллаа... Хажуу өрөөний үүд хааж тавьсан шүүгээ байрнаасаа хөдөлсөн байсныг би харсангүй. Толинд ойртож амжаагүй байтал хаалга онгойн өмнө минь Роллинг зогсож байна... Роллинг өчигдөрхөн Парист байсныг би мэдэж байсан юм чинь. Онгоцоор нисэхээс үхтлээ айдгийг нь ч мэдэх юм... Гэтэл Роллинг энд байгааг бодоход үнэхээр түүнд амь насны холбоотой асуудал гарч л дээ... Одоо ч би тэр яах гэж байгааг бүр сайн ойлголоо... тэр үед ч уур дүрс гээд явчихсан юм. Дуудаж, авчирч баривчлах ямар хачин... гэж бодохоос л... Би түүнийг хэлэхгүй үгээр хэлсэн... Тэр чихээ даран гүйж гарсан...
- Тэр доош бууж ирээд намайг хөлөг онгоц руу явуулсан...
- Харин түүнд чинь л хамаг учир... Би ямар тэнэг гээ!.. Энэ бүжиг, дарс, тэнэглэл... Тиймээ, найз минь, хэрвээ тэмцэх өрсөлдөх гэж байгаа л бол тэнэглэхээ хаях хэрэгтэй юм. Хоёр гуравхан минутын дараа тэр эргээд ирлээ. Би ярилцаж учраа олъё гэлээ... Гэтэл Роллинг урьд нь хэзээ ч надтай ярьж зүрхэлдэггүй зэрлэг дуугаар "Надад ярилцах хэрэг байхгүй. Намайг суллах хүртэл та энэ өрөөнд суух болно доо..." гэлээ. Би тэгэхээр нь түүнийг алгадаад авав...
- Ёстой болж, та ёстой хүн дээ гэж Янсен бахархан хэлэв.
- Ээх, найз минь, энэ бас л миний хоёр дахь тэнэглэл байлаа. Роллинг ямар аймхай гээч!.. Дөрөв алгадахад зогсоод л... Уруул нь чичрэн зогсож байсан... Зөвхөн гарыг минь барих гэж оролдсон нь түүнд муу болсон доо. Харин сүүлд нь би уйлж орхилоо, энэ маань гурав дахь тэнэглэл байв...
- Өөх, ямар ичгүүргүй эд вэ!..
- Янсен, аан гэж бай... Роллинг уйлахыг тэвчиж чаддаггүй юм. Тэр дахин дөчин удаа алгадуулсан нь дээр гэж үзэх байсан... Тэгээд тэр хаалганы цаана зогсоосон польш хүнээ дуудлаа. Тэд бүх юмаа тохиролцсон байжээ. Польш хүн буйдан дээр суув. Роллинг надад "Наадах чинь эцсийн тохиолдолд буудах тушаалтай хүн шүү" гэж хэлчихээд яваад өглөө. Би польш хүнийг аргалж ярьж эхлэв. Нэг цагийн дараа гэхэд л Роллингийн хорт санаа надад тодорхой боллоо. Янсен, найз минь, миний аз жаргал энэ хэргээс шалтгаалах юм... Хэрэв та туслахгүй бол бүх юм баларлаа гэсэн үг... Цаад хөтчөө шавдуулж үзээч!..
Үүрийн өмнөх эзгүй эргийн гудамжаар дугуй гялалзан өнхөрсөөр харлан харагдах тостой усан дээр хэдэн завь ганхаж байгаа боржин шатны дэргэд ирж зогслоо.
Хэдхэн хормын дараа Янсен Зояг тэврэн хитэг дээгүүр шидэж өгсөн олсон шатаар "Аризона" өөд чимээгүйхэн өгсөж явлаа.


Top
   
PostPosted: Nov.28.16 2:46 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ДАЛАН ТАВДУГААР БҮЛЭГ
Роллинг өглөөний сэрүүнд жихүүцэн сэрэв. Тавцан нойтон байлаа. Шураг дээрх гэрэл бүүдийжээ. Тэнгисийн булан, хот сүүдэрт харлах авч Везувий уулын утаа ягааран харагдана.
Харуулын гэрэл, алсын хөлөг онгоцны барааг харж байснаа Роллинг харуул руу очиж хажууд нь зогслоо. Хамраараа шуухитнан дуугарав. Тэгээд ахмадын бүхээг рүү өгслөө. Цэвэр цэмцгэр Янсен өрөөнөөсөө угтан гарч ирээд өглөөний мэнд мэдэв. Роллинг харуулд хандсаныг бодвол арай эелдгээр бас л хамраа дуугаргав.
Дараа нь удаан дуугүй зогсон товчоо эргүүлнэ. Энэ нь хэзээ нэгэн цагт Зоя түүнийг болиулах гэж сургаж байсан муу дадал ажээ. Харин одоо түүнд яасан ч яахав болоод байлаа. Тэгээд ч ирэх улиралд Парист товчоо эргүүлдэг маяг дэлгэрэх бололтой. Оёдолчид эргэлдүүлэхэд тохирсон тусгай товч хийж байгаа биз.
Роллинг эг ёг хийн,
- Живсэн хүн хөвөн гарч ирж байна уу?
- Хэрэв хүзүүнд нь юм уяхгүй бол гараад л ирнэ гэж Янсен тайван хариулав.
- Тэнгист хүн живсэн бол тэгээд л гүйцээ биз дээ? гэж би асууж байна.
- Болгоомжгүй хөдөлгөөн эсвэл долгионд цохигдох, эсвэл ямар нэг тохиолдол байх л даа. Энэ бүгд нь цөм живсэн хүнд хамаарагдана. Засаг захиргаа ерөнхийдөө хошуу нэмдэггүй.
Роллинг мөрөө хавчив.
- Живсэн хүний тухай үүнийг л би мэдэх гэсэн юм. Би өрөө рүүгээ явлаа. Хэрвээ завь ойртож ирэх юм бол намайг энд байна гэж битгий мэдэгдээрэй. Ирсэн хүнийг хүлээж аваад надад дуулга.
Ингэж хэлээд явчихав. Хөх хөшигний наанах орон дээр нь Зоя амгалан унтаж байгаа өрөө рүүгээ Янсен эргэв.


Top
   
PostPosted: Nov.28.16 2:47 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ДАЛАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Найм өнгөрч байхад "Аризона" руу нэг завь ойртож ирэв. Нэг хөгжилтэй навсгар эр сэлүүрдсээр ирээд,
- Хөөе!.. Энэ "Аризона" уу?
- За тийм гэж бод доо гэж усан цэрэг хашлага дээгүүр бөхийсхийн хариулав.
- Танай онгоцон дээр Роллинг гэгч байна уу?
- Байна гэж бодъё.
Навсгар эр сайхан шүдээ гарган инээгээд,
- За тэгвэл, май гээд тавцан руу нэг захидал сурмаг шидсэнд усан цэрэг шүүрч авав. Навсгар эр тагнайгаа ташиж,
- Давсан нүдэт усан цэрэг минь, тамхинаасаа өгөөч гэлээ.
Усан цэрэг түүнийг юугаар шидэх билээ гэж бодох хооронд энэ сайхан өглөөд амьдралынхаа баяр баясгаланг багтааж ядсан нөгөө навсгар эр завин дээрээ мурилзан тахилзан бүжиглэж чанга дуулсаар хөвөн холдов.
Усан цэрэг захидлыг ахмадад аваачиж өглөө. (Тэгж тушаажээ). Янсен унтаж буй Зоягийн дээрээс тонгойв. Зоя нойрмог нүдээ нээлээ.
- Мань эр ирчихээ юү?
Янсен захидлыг өгөв. Зоя уншлаа.
"Би сүрхий шархаджээ. Өршөөл үзүүлнэ үү. Би таны төлөө яг л арслан шиг тэмцсэн, гэхдээ аргагүй байдалд орлоо. Хатагтай Зоя зугтчихсан. Таны хөлд сөхрөн..."
Зоя дуустал уншилгүй урж хаяв.
- Одоо бид түүнийг тайван хүлээж болно. (Ингэж хэлээд Зоя Янсен руу харж гараа сунгав.) Янсен, би эсвэл үхэх, эсвэл энэ дэлхийг захирах ёстой гэдгийг та ойлгох хэрэгтэй. (Янсен уруулаа жимийв. Зояд энэ нь таалагддаг аж.) Та миний хүслээ биелүүлэх зэвсэг болно. Намайг хүүхэн хүн гэдгийг одоо март. Би мөрөөдөгч, би адал явдалтан гэдгийг та ойлгож байна уу? Би үүнийг (Зоя гараараа дугуйлан зурав) бүхлээр нь эзэмдэхийг хүснэ. Энэ бүхнийг надад өгч чадах цорын ганц хүн одоо "Аризона" руу ирэх ёстой. Би түүнийг хүлээж байгаа юм. Роллинг ч хүлээж байна...
Янсен хуруугаар занган мэдээ өгч ийш тийш харав. Зоя хөшгөө хаалаа. Янсен ахмадын бүхээг рүү гарч ирэв. Тэнд Роллинг хашлагаас зууран зогсож байлаа. Амаа мурийлган чанга жимийсэн царайд нь хорсол хилэн тодорно. Тэрбээр тэнгисийн булангийн утаат хаяаг ширтжээ.
- За тэр гэж Роллинг хүчлэн хэлээд махир хуруу нь номин цэнхэр тэнгисийн дээгүүр заан, - Тэр, тэр завин дээр... гэчихээд наймалжтай төстэй майга Роллинг усан цэргийг айлган, шатаар яаран бууж өрөөндөө орчихов. Тэндээсээ Янсенд зургаан сэлүүрт завиар ирсэн хүнийг баривчлахыг утсаар дахин тушаав.


Top
   
PostPosted: Nov.28.16 2:48 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ДАЛАН ДОЛДУГААР БҮЛЭГ
Урьд нь Роллинг хэзээ ч пиджакныхаа товчийг тастаж байсангүй. Гэтэл одоо гурван товчоо гурвууланг нь эргүүлсээр байгаад тасалчихлаа. Тэрбээр үнэт модоор тоноглож шираз нутгийн хивс дэвссэн өрөөнийхөө голд ханын цаг харан зогсож байлаа.
Товчоо уначихаар хумсаа мэрж гарчээ. Ингэж тэрбээр хүн үнэмшмээргүй хурднаар хүй нэгдлийн үеийн зэрлэг байдалд эргэж орсон байна. Харуулын дуу гарснаа завин дээрээс Гарин хариу хэлэхийг Роллинг гэнэт сонсов. Энэ дууг сонсмогцоо гар нь хөлөрчээ.
Хүнд завь онгоц мөргөн зогслоо. Усан цэргүүд зэрэг зэрэг хараах дуулдав. Шат шажигнан хөлийн чимээ энд тэндгүй топ топ хийнэ. "Май, аваарай... Болгоомжтой... За гүйцээ... Хааш нь зөөх вэ?" Гиперболоидтой хайрцгуудыг зөөж ачсан нь энэ аж. Дараа нь чимээгүй болов.
Гарин эцэст нь ингээд хавханд ордог байжээ. Роллинг хөлөрсөн хүйтэн хуруугаараа хамраа чимхэхэд хиг хиг ханиалгах дуу гарав. Түүнийг мэдэх хүмүүс тэр амьдралдаа ерөөсөө инээгээгүй гэж нотолно. Гэтэл энэ нь худлаа аж! Роллинг гагцхүү ганцаараа, гэрчгүй аз нь таарсны дараа яг л ингэж дуугүй инээх дуртай аж.
Дараа нь утсаар Янсеныг дуудаж,
- Хөлөг онгоцон дээрээ бариад авав уу?
- Тэглээ.
- Түүнийг доод өрөөнд аваачаад гаднаас нь түгж. Үүнийг чимээ шуугиан дэгдээлгүй цэвэрхэн хий.
- Гүйцэтгэе! гэж Янсен сэргэлэн хариулав. Яасан сэргэлэн байх юм бэ! Энэ нь Роллингид таалагдсангүй.
- Янсен, байна уу?
- Байна.
- Нэг цагийн дараа онгоц задгай тэнгист гарах ёстой.
- Гүйцэтгэе.
Хөлөг онгоц дээр хөл ихсэв. Зангууны гинж харчигнан мотор дүнгэнэнэ. Онгоцны гэгээвчийн цаагуур ногоон усны урсгал түрэв. Эрэг дунгуйран холдов. Өрөөнд чийглэг салхи сэвхийн үлээнэ. "Аризона" эрчээ аван хурдаллаа.
Ямар их тэнэг хэрэг хийж байгаагаа Роллинг ойлгож байлаа. Гэхдээ урьдын нарийн тооцоотой, дийлдэшгүй бух, бүтэн сайн өдрийн сүмийн мөргөлийг алгасалгүй сонсогч Роллинг биш болжээ. Одоо тэр ингэж байгаа нь ашигтай хонжоотой болоод биш, нойргүй шөнүүдийн тамлал, Гариныг үзэн ядах хар хор ухаан санаагий нь манангаар ороожээ. Гариныг алж Зояг эргүүлж авах гэсэн ганц хүсэл л тархинд нь байлаа.
Тэр ч байтугай Анилиний пүүсийн заводуудын сүйрэл - итгэмгүй их аз завшаан ч зүүд мэт өнгөрчээ. Түүгээр ч үл барам хорин есөнд дэлхий дахины мөнгөн санхүүгийн газраас түүнд хэчнээн зуун сая доллар орж ирснийг ч асууж сонирхсонгүй.
Тэр өдөр тохиролцсон ёсоороо Гариныг Парист хүлээжээ. Гэтэл Гарин ирсэнгүй. Роллинг ч үүнийг урьдчилан мэдэж байлаа. Тэгээд ч гучинд нисэх онгоцоор Неаполь руу гарсан байна.
Одоо Зоя байхгүй. Гарин тэр хоёрын хооронд зогсох хүн алга. Гариныг яахыгаа нэгд нэгэнгүй боджээ. Роллинг нэг навчин тамхи татав. Албаар жаахан удаж байгаад хонгилд гарлаа. Доод тавцангийн хаалгыг онгойлговол тэнд аппараттай хайрцгууд тавьжээ. Хайрцаг дээр сууж байсан хоёр усан цэрэг годхийн бослоо. Роллинг тэр хоёрыг өрөө лүү нь хөөв.
Тэрбээр доод тавцангийн хаалгыг сайн гэгч хаачихаад ахмадын ажлын өрөө тийш эсрэг хаалга руу яаралгүй алхав. Хаалганы бариулаас барихдаа навчин тамхиных нь үнс хугарахыг хараад их л сэтгэл дүүрэн инээвхийлэв. Ийнхүү сэтгэл ханамжтай байдгаа аль хэдийн мартах шахжээ.
Тэгээд үүд онгойлгов. Ахмадын ажлын өрөөнд болор дэнгийн доор орж ирсэн хүнийг ширтэн Зоя, Гарин, Шельга гурав сууж байлаа. Роллинг хонгил руу ухарсхийв. Тархийг нь халбагаар хутгаад авсан юм шиг толгой дотор нь манан татан амьсгал нь давхацжээ. Хамрынх нь хөлс чийхрав. Хамгийн гайхалтай нь тэрбээр санхүүгийн аргаар мөнгө идэх гээд баригдчихсан албан хаагч шиг өрөвдөлтэй тэнэгээр инээвхийллээ. (Хорин таван жилийн өмнө тэрбээр ийм байдалд нэг орсон аж.)
- Өдрийн мэнд, Роллинг. За найз минь, би хүрээд ирлээ дээ гэж Гарин босонгоо хэлэв.


Top
   
PostPosted: Nov.28.16 2:58 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ДАЛАН НАЙМДУГААР БҮЛЭГ
Роллинг инээдтэй байдалд орсон нь хамгийн аймаар юм боллоо.
Юу хийж болох байсан бэ? Шүдээ хавиран, уурлан хашхирч, буудах гэж үү? Бүүр ч дэмий тэнэг хэрэг... Ахмад Янсен түүнээс урвасан нь тодорхой боллоо. Хөлөг онгоцны багийнхан найдваргүй... Хөлөг онгоц задгай тэнгист. Роллинг хүчлэн (дотор нь нэг юм шажигнах шиг болов) тэнэг инээмсэглэлээ хөөн,
- Аа! гээд гараа өргөн эргэлдүүлж мэнд мэдээд,- Гарин... Салхилмаар санагдаа юу? Зүйтэй хө, тавтай зугаалаарай... Би баярлаж байна. Наргина даа...
- Роллинг, та өөдгүй муу жүжигчин. Амьтныг хуурахаа болиоч. Орж ирээд суу. Энд бүгд өөрийн хүмүүс, таны эвлэршгүй дайснууд. Газар дундын тэнгисээр зугаалах ийм хөгжилтэй нөхөд цуглуулсан нь өөрийн чинь хохь гэж Зоя эрс хэлэв.
Роллинг тугалга шиг гөлгөр хүйтэн нүдээр түүнийг ширтэнэ.
- Хатагтай минь, том хэрэгт хувийн өрсөлдөөн, хувийн нөхөрлөл гэж байдаггүй юм.
Роллинг ингэж хэлээд Зоя Гарин хоёрын дунд яг л хаан суудалд суух мэт ихэмсгээр сууж ширээн дээр гараа тавив. Хором хиртэй чимээгүй байснаа,
- За яахав, би хожигджээ. Хэдийг төлөх вэ? гэлээ. Гарины нүд нь гялалзан ил цагаан инээх нь холгүй мушилзан,
- Анд минь, тэн хагасыг нь, Фонтенеблод тохиролцсон ёсоороо тэн хагасыг нь. Энэ гэрч байна гээд бүргэр царайлан хумсаараа ширээ тогшин суугаа Шельгагийн зүг сахлаараа заав. - Таны мөнгөний дансанд би өөрөө гар хүрэхгүй. Гэхдээ ойролцоогоор нэгэн тэрбум доллар нэгмөсөн өгөх ёстой. Танд энэ нь юу ч биш. Та Европоос ёстой аймаар их мөнгө хамсан биз дээ.
- Тэрбумыг шууд төлөх хэцүү. Би бодъё, за юу. Өнөөдөр би Парис руу явъя л даа. Баасан гаригт Марсельд ч юм уу хаа нэг газар энэ мөнгөний ихэнхийг авчирч өгье...
- Ээх, анд минь, өрөө төлсний дараа л та чөлөөтэй болно шүү гэж Гарин хэлэхэд Шельга түүн рүү гялсхийн харсан боловч юм хэлсэнгүй.
Роллинг тэнэглэсэндээ ярвайн,
- Та намайг энэ онгоц дээр хорих санаатай байна гэж би ойлгох ёстой болох нээ?
- Тиймээ.
- Америкийн Нэгдсэн Улсын иргэн надад та халдах эрхгүй. Миний эрх чөлөө, ашиг сонирхлыг Америкийн цэргийн бүх флот хамгаалах болно.
- Тэр тусмаа сайн! Хэчнээн хурдан тусмаа төчнөөн сайн!.. гэж Зоя хилэгнэн хашхирав.
Зоя гарынхаа арсыг цайртал атган босож ирлээ.
- Танай бүх флот, бүх дэлхий бидний эсрэг босог, тэр тусмаа сайн! Түргэн хөдөлгөөнөөс нь богинохон банзлынх нь хормой дэрвэлзэнэ. Алтан товчтой цагаан хүрэм, богинохон тайрмал үстэй Зоягийн хөөрхөн толгой, дэлхийн хувь заяаг атгах гэж зангидсан гар, түгшиж догдолсон бор нүд, зовж хөөрсөн царай энэ бүхэн нь хараад баймаар ч юм шиг, аймаар ч юм шиг байлаа.
Роллинг Зоя руу бүхий л биеэрээ эргэн,
- Хатагтай, би таны үгийг андуу сонсов уу? Аль эсвэл та Америкийн Нэгдсэн Улсын цэргийн флоттой тэмцэх гээд байгаа юм уу? Би ингэж ойлголоо шүү дээ гэлээ.
Шельга ширээ тогшихоо болин хөлөө тэнийлгэж театрт юм үзэж байгаа юм шиг налайн суув. Энэ сарын туршид анх удаагаа түүний сэтгэл хөгжилтэй сайхан боллоо.
Зоя Гарин руу ширтэнэ. Харц нь улам хүрэнтэн харлана.
- Би хэлэх гэснээ хэллээ... Пётр Петрович, та одоо ярина биз гэлээ. Гарин гараа халаасандаа шургуулан, будсан юм шиг улаан амаа ангайн инээж өсгий дээрээ зогсон ганхав. Их л дэгжиндүү, хөнгөмсөг хүн шиг харагдана. Гэхдээ ганцхан Зоя л түүний ган шиг хатуу, юунаас ч буцахгүй зориг зүрхийг таамаглаж байлаа. Гарин өлмий дээрээ өндийн,
- Нэгдүгээрт, зөвхөн Америктай л дайсагная гэх хүсэл бидэнд байхгүй. Миний эсрэг түрэмгийлэн давших ямар ч флотыг бид устгахыг бодно гээд өлмийгөөсөө өсгий дээрээ сэлгэн зогсоод,- Хоёрдугаарт, би заавал ч тэмцэлдэж нүдэлдэхийг хүсэхгүй. Хэрэв Америк, Европын цэргийн хүч бидэнд хэрэгтэй газраа авах ариун эрх, тусгаар тогтнох эрх зэргийг олгох юм бол бид тэдэнд хүрэхгүй, хамгийн наанадаж л гэхэд халдан довтлохгүй. Харин бидний эрхийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Америк, Европын усан болон хуурай замын хүч, бат цайз, цэргийн бааз, агуулах сав, төв штаб бүхнийг хайр найргүй устган сүйтгэнэ. Анилиний заводуудын хувь заяа танд үүнийг нотолно байх.
Гарин Роллингийн мөрийг алгадаж,
- Анд минь, би таныг миний ажил хэрэгт хамтран ажиллая гэж байсан үе бий шүү дээ... Та зөгнөл мөрөөдөлгүй, өндөр соёлгүй учраас юунд ч итгээгүй. Мөнгөн санхүүг мулталж, завод худалдаж авах энэ чинь юу юм бэ, юу ч биш, өнгөрсөн зууны арга шүү дээ. Та жинхэнэ хүнийг харахгүй өнгөрөөсөн дөө... Таны өгөр их мөнгийг арвижуулж чадах хүнийг алдсан даа.
Роллинг үхэж өмхөрч байгаа үхдэл шиг болж арайхийн хүчээр,
- Та анархист16... гэж шивгэнэлээ.
Тэгэхэд Шельга эрүүл гараараа үснээсээ барин тачигнатал хөхрөхөд шилэн таазны дээгүүр ахмад Янсены айсан царай цухуйв. Гарин өсгий дээрээ эргэлдэн дахин Роллингид хандан,
- Үгүй дээ, анд минь. Таны толгой муу болгоож байна. Би анархист биш ээ... Та удахгүй өдөр гэрэл бариад эрэх байсан хамгийн агуу зохион байгуулагч... За, энэ тухай дараа тухтай ярья. Одоо чек бичээрэй... Марсель руу байдаг хурдаараа хөдлөөд гэж хэлэх нь тэр.
ДАЛАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Дараах өдрүүдэд ийм явдал болжээ. "Аризона" Марселийн гадаад зогсоол дээр зангуугаа хаян зогсжээ. Гарин Лионын зээлийн банканд Роллингийн хорин сая фунт стерлингийн чекийг үзүүлэв. Банкны дарга сандран Парис руу явжээ.
"Аризона" дээр Роллингийг өвчтэй гэж зарлажээ. Тэр өрөөндөө цоожтой суух агаад Зоя түүнийг тун сэргэг манана. "Аризона" гурван өдөр дараалан шингэн түлш, ус, лаазалсан мах, дарс ачив. Зугаалгын онгоц "Аризоныг" чиглэн жижиг чиргүүл онгоц шуудайтай элс ачин явахад усан цэргүүд, харсан хүмүүс нэлээд гайхацгаажээ. "Аризона" хүний мах иддэг мангасаар дүүрэн Соломоны арал руу явах юм гэж ч ярилцацгаажээ. Ахмад Янсен карабин буу хорь, гар буу, хийн баг зэргийг худалдан авчээ.
Тогтоосон өдөртөө Гарин Янсен хоёр дахин банканд ирэв. Парисаас яаралтай дуудагдсан Сангийн Яамны сайдын туслах тэднийг угтлаа. Эелдэг наалинхай үг цувруулан чекийн хуурамч бишид эргэлзэхгүй байгаа гэсэн хэдий ч Роллингтой өөртэй нь биеэр уулзахыг хүслээ. Сайдын туслахыг "Аризона" руу аваачив.
Нүд нь хонхойчихсон өвчтэй царайтай Роллинг түүнийг угтан буйдан дээрээсээ арайхийн л босож чадаж байлаа. Өөрөө хөлөг онгоцоор холын аялалд явах гэж байгаа тул бичиг цаасны ажлыг хурдхан дуусгахыг Роллинг түүнээс гуйж, эдэнд чек өгсөн нь үнэн гэж батлав.
Сангийн Яамны сайдын туслах сандлынхаа араас барин уран илтгэгч шиг дохин занган ард түмнүүдийн агуу их нөхөрлөл, Францын соёлын сан хөмрөгийн тухай үг хэлж, төлбөрийн хугацааг хойшлуулахыг гуйв.
Роллинг ядарсан нүдээ анин толгой сэгсрэв. Тэгж тэгж эцэст нь Лионын зээлийн банк мөнгөний гурваны нэгийг фунтээр, үлдсэнийг нь франк ханшаар төлөхөөр болжээ.
Мөнгийг орой нь цэргийн онгоцоор авчирчээ. Дараа нь гаднын хүнгүй болсон үед ахмадын бүхээгт Гарин Янсен хоёр гарч ирлээ.
- Бүгдийг дээш нь дуудаад!
Хөлөг онгоцны багийнхан дээд тавцан дээр эгнэн зогсов. Янсен ширүүн бат дуугаар,
- Усан цэргүүдээ, "Аризона" хөлөг онгоц онц аюултай, амь нас өрсөн алсын аянд гарах гэж байна. Та нарын амь нас, хөлгийн эздийн амь нас, хөлөг онгоцны бүрэн бүтэн байхыг би хариуцаж амлаж чадахгүй. Нөхөд минь, та нар надыг мэднэ... Цалинг хоёр дахин, шагналыг ч хоёр дахин нэмэгдүүлнэ. Эх орондоо буцаж ирсэн хүн энэ насаа дуустал тэтгэвэр авах болно. Нар жаргатал бодоцгоо. Амь насаа өрөхийг хүсэхгүй хүн байвал одоо толгой бүтэн дээрээ больсон дээр гэж зарлажээ.
Орой нь найман хүн эрэг рүү гарч үлдэв. Тэр шөнө усан буудлын хоолны газруудаас Янсен өөрөө олж авсан улаан цайндаа гарсан найман этгээд хөлөг онгоцны багт нэмэгдлээ.
Таван өдрийн дараа хөлөг онгоц Саутгемптоны зогсоолд ирж зогсон Гарин Янсен хоёр английн хааны банканд хорин сая фунт авах Роллингийн чекийг үзүүлэв. Мөнгийг шууд өглөө. Сонинуудад шагшин шуугив. Олон хотод ажилчдын жагсаал болжээ. Сэтгүүлчид Саутгемптон руу зүтгэцгээв. Роллинг хэнийг ч хүлээн авсангүй. "Аризона" шингэн түлш базааж аваад далай огтлон цааш хөвлөө.
Арван хоёр өдрийн дараа хөлөг онгоц Панамын сувагт орж "Анилин Роллинг" пүүсийн дарга Мак Линнейг харилцуурт дуудан радио утас илгээв. Тогтоосон цагт Роллинг гар бууны ам толгойдоо тулгуулан радиостанцын ард суун чек үзүүлсэн ноён Гаринд зуун сая доллар төлөхийг Мак Линнейд тушаалаа. Гарин Нью-Йорк руу яваад мөнгөтэй, Мак Линнейтэй цуг буцаж ирэв. Энэ нь алдаа байлаа. Зоя, Гарин, Янсен гурвын оролцоотойгоор Роллинг пүүсийн даргатай ердөө л тавхан минут ярьжээ. Мак Линней энд хэрэг нэг л биш гэдгийг баттай мэдэж аваад буцжээ.
Дараа нь "Аризона" Карибын тэнгисийн хоосон зайд хэрэн хөвж хэд хонов. Гарин Америкийн заводуудаар явж, усан онгоц хөлслөн машин, техник, багаж хэрэгсэл, ган төмөр, цемент, шил худалдан авав. Сан- Францискод ачаалжээ. Гарины итгэмжилсэн хүн инженер, техникч, ажилчидтай гэрээ хийж, өөр нэг итгэмжилсэн хүн Европ руу явж, цагдан хамгаалах албанд оросын хуучин цагаан цэргийн дотроос таван зуун хүн хөлслөн авчээ.
Ингэсээр нэг сар өнгөрчээ. Роллинг өдөр бүр л Нью-Йорк, Парис, Берлинтэй радио холбоо барьж байсан бөгөөд түүний тушаал хайр найргүй хатуу байлаа. Анилиний заводуудын сүйрлийн дараа европын химийн үйлдвэрлэл эсэргүүцэхээ больж бүх бүтээгдэхүүн нь "Анилин Роллинг" гэсэн тэмдэгтэй гарах болжээ. Энэ бол гурван хар зураас бүхий дугараг шар дээд талд нь - "Ертөнц", доод талд нь - "Анилин Роллинг пүүс" гэж бичсэн тэмдэг ажээ. Европын хүн болгон энэ шар дугараг тэмдгээр тамгалуулах ёстой юм шиг л болж ирэв. Ингэж "Анилин Роллинг" Анилиний пүүсийн заводуудын утаа савссан тууринг нэвтлэн дайралтад оржээ.
Европыг колоничлолын аймшигт манан бүрхэв. Итгэл найдвар алдагджээ. Баяр цэнгэл, найр наадам ч алга болов. Оюун санааны тоолж баршгүй үнэт эрдэнэс шороот номын сангуудад ялзрах боллоо. Гурван хар зураас бүхий шар наран хотуудын яндан, утаа униар, хүний цусыг сорсон үй олон зарлал чимэглэлийг амьгүй гэрлээрээ гийгүүлнэ. Нус нулимс, хог новш дүүрсэн тоосгон гудамж талбайд дугариг шар тэмдэг зарлал чимэглэлийн дундаас өлсөж цангаж, гуньж гутарсан, цөхөрч ядарсан хүмүүсийн цонхигор царай ёлтойж үзэгдэнэ.
Мөнгөний ханш буурч, албан татвар ихсэв. Өр төлбөр нэмэгдлээ. Эрх үүргийг хүндлэх ариун хууль ёс дугараг шар тэмдгийг мөргөн уналаа. Төл, заавал төл гэж энэ тэмдэг балмадаар шаардана. "Анилин Роллинг" пүүсийн касс руу мөнгө гол мөрөн шиг урслаа. "Анилин Роллинг" пүүсийн дарга нар улсын дотоод хэрэг, олон улсын бодлогод хөндлөнгөөс оролцох болов. Тэдний хийж буй ажил нууц засаг байгуулах хуйвалдаан шиг санагдана.
Гарин хоёр нарийн бичгийн дарга, инженерүүд, бичээч хүүхнүүд, бүлэг зарлагатайгаар Америкийн Нэгдсэн Улсын нэг өнцгөөс нөгөө өнцөгт гарч явлаа. Тэрбээр хоногт хорин цаг ажиллаж байв. Юмны үнэ цэнийг асуух ч үгүй, үнэ хаялцах ч үгүй, зайлшгүй хэрэгтэй л бол худалдан авч байлаа.
Мак Линней түүний ажиллагааг гайхан түгшин ажиглана. Юуны тулд энэ их юм худалдан авч, ачиж зөөж, Роллингийн сая сая хөрөнгө утга учиргүй үрэгдэж хаягдаж байгааг Мак Линней үл ойлгоно. Гарины нэг нарийн бичгийн дарга, нэг бичээч хүүхэн, хоёр зарлага Мак Линнейн талын тагнуул байжээ. Тэд өдөр болгон Нью-Йорк луу түүнд тодорхой тайлан явуулна. Гэсэн ч энэ их худалдаа наймаа, гэрээ хэлэлцээр, захиалга дотроос ямар нэг юм ойлгож авах гэдэг хэцүү байлаа.
Есдүгээр сарын эхээр "Аризона" Панамын сувагт дахин орж Гариныг аваад Номхон далайд гарч баруун өмнө зүгийг чиглэн одлоо.
Тэр зүгт хоёр долоо хоногийн дараа нууц тушаалтай, дүүрэн ачаатай арван хөлөг онгоц басхүү гарчээ.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Раул and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited