#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.14.17 3:25 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Dec.16.16 10:38 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3755
Location: Ирмэг
Үргэлжлэл хаачив? :mrgreen:

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Dec.22.16 3:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
80

Далай салхитай байв. «Аризона» дарвуул өргөн хөвнө. Марселиэс* (Хөлөг онгоцны доороосоо 2 дахь тэгш дарвуул) бусад дарвуулаа дэлгэн тавьжээ. Олсон татлаганы чавхдас адил чангаран чивчирч салхинд хөөрөгдүүлсэн хөлөг онгоцны нарийхан урт бие далайн их давалгаан дунд шургаа далдартал далд орсноо хөөсөө шилгээсээр өнгөн дээр нь дэнжгэнэн гарч ирэх нь хөвж яваа өндөгний хальс шиг хөнгөн ажээ.
Давцан дээрх сүүдрэвчийг хураажээ. Нүхэн цонхнуудыг ягштал хааж. жижиг завииуудыг давцан дээр гаргаж бэхэлсэн байлаа. Хоёр хажуугаар тавьсан шуудайтай элсийг төмөр утсаар даруулжээ. Онгоцны толгой сүүл хоёр дээр сараалжин цамхаг босгож цамхгийн оройд тогоо шиг дугуй хэлбэртэй тусгай тасалгаа байрлуулсан байна. Цамхгуудыг бэржээнхээр бүтээсэн нь «Аризоныг» цэргийн хөлөг онгоц маягтай болгож этгээд чамин харагдуулна.
Их давалгааны үзуүр хүрэн алдан шүрших ахмадын бүхээгт Гарин Шельга хоёр зогсоно. Хоёул савхин цувтай, бүрх малгайтай аж. Шельгагийн гар гипсгүй байх авч одоохондоо хайрцаг чүдэнз, хоолны сэрээ хоёроос илүү юм даах чадалгүй байв.
— Далай гэдэг энэ дээ. Хүний суут ухаан, эр зоригийн хэлтэрхий болсон жижигхэн хөлөг онгоц... Нөхөр Шельга, чи хэн ч бай нисэж л явна... Тэмцэж байна... Гэтэл энэ давалгааг хар... Уул овоо л гэсэн үг.
Хөлгийн баруун талаас аварга том давалгаа түвхрэн айсуй. Буцлан оргилсон далан нуруу улам өндөрт өрсөн хөөсөрнө. Хөөсрөн босох давалгааны эрчин дор шил шиг ногоон ус хуйлран эвхэрнэ. Усан далан эрчлэн мушгиралдав. «Аризона» зүүн бөөрөн дээрээ хэвтээд өглөө. Галзуу салхи дарвуул дундуур хөөрөгдөн хөлөг онгоцыг хөлгүй гүнээс суга татна. Онгоц улаан ёроолынхоо хэрсэнг ил гартал хажуулдаад далангийн гүдгэр дээгүүр гулган давалгааны нуруун дээр гарч шаагин шуугих хөөсөн дунд далдрав. Онгоцны давцан, жижиг завинууд далд орж, онгоцны хамар дээрх сараалжин цамхаг оройгоо хүртэл усанд далдрав. Ахмадын бүхээг тойрон ус цэлэлзэнэ.
— Мөн мундагаа! гэж Гарин хашгирав.
«Аризона» тэгшрэхэд ус давцан дээрээс урсан дарвуул цохин цацарч, хөлөг онгоц давалгааны хотгор даган доошлов.
- Нөхөр Шельга, хүн гэдэг хүн төрөлхтний далайд бас л ингэж... Би энэ хөлөг онгоцонд тун их дурлах болсон юм... Бид энэ хөлөг онгоцтой адилгүй гэж үү?.. Хэн хэний маань цээжинд салхи дүүрээд ямар вэ дээ? гэж Гарин ярив.
Шельга мөрөө хавчисхийснээс юм хэлсэнгүй. Өөрөөрөө бахархан өөртөө дурлах болсон ийм хүнтэй чинь юу ч ярих юм билээ... Өөртөө л хувилгаан юм биз дээ. Зайлуул яахав. Хөөрцөглөж л байг. Звлэршгүй дайснууд Роллинг энэ хоёр газар дэлхий дээр бие биенээ олжээ. Нэг нь байхгүй бол нөгөө нь амьсгалж чадахгүй хоёр амьтан. Химийн хаан хэвлээсээ энэ догширсон балмад үзэлтийг төрүүлж, нөгөөх нь Роллингийн хоосон тархийг элдвийн мөрөөдлөөр цэнэглэн дүүргэж байгаа аж. Хоёулангий нь гударч албал таарна!
Өдий болтол Роллингийг аварга загаснууд бариад идчихээгүй нь сонин байлаа. Роллинг хийдгээ хийсэн, Гарин тэрбум биш гэхэд гурван зуун сая доллар нэгэнт салгаад авчихсан байв. Одоо бол усны ёроолд л хэвтэж баймаар, гэтэл үгүй ээ, өөр ямар нэг бөх уяа энэ хоёр хүнийг холбоод байлаа.
Түнийг өөрийг нь ч гэсэн Номхон далай руу шидчихгүй байгаагийн учрыг Шельга бас ойлгохгүй байв. Неапольд гуравдагч этгээд, гэрчийн хувьд Шелыа Гаринд хэрэгтэй байсан. Гарин Неапольд «Аризона» дээр ганцаараа очсон бол муу юм тохиолдож болох л байв. Хоёр хүнийг зэрэг устгах нь Роллингид илүү төвөгтэй байсан нь мэдээж.. Ингээд ч Гарин энэ тавилыг хожсон юм.
Гэтэл одоо бол Шельга түүнд ямар хэрэгтэй билээ? Карибын тэнгист хэрэн хөвөх үед Шельгаг хатуу харж цагдаж байсан. Харин энд, далайд гарснаас хойш Шельгаг цагдаж хянахаа больсон агаад тэрбээр юу хүссэнийгээ л хийж байлаа. Өнгөрсөн явдлыг нарийвчлан дүгнэн бодож цэгнэж үзнэ. Энэ эвгүй байдлаас гарах ганц нэг арга чарга ч ухаанд нь бүрэлдэж эхэлжээ.
Далайн энэ аян хөгжилтэй жуулчлал мэт байлаа. Дээд зэргийн хоол ундаар өглөө, өдөр, оройн зоог барина. Нэг ширээний ард Гарин, хатагтай Ламоль, Роллинг, ахмад Янсен, ахмадын туслах, Шельга, шингэн сөрөвгөр сахалтай, хурц цэхэр нүдтэй, өвчинд баригдсан, өрөвгөр хохигор инженер Чермак (чех хүн, Гарины туслах), хоер дахь туслах, саяхан шахуу Сан-Францискод өлсөж үхэхээ шахаж байсан бүрэг ичимхий, ясархаг залуу эр химич Шефер (герман хүн) нар зэрэгцэн сууж хооллоно.
Энэ фрак өмссөн, энгэртээ цэцэг хатгасан өшөөт дайсан, алуурч, дээрэмчин, балмад этгээд, өлсгөлөн эрдэмтдийн дунд Шельга бусдын адил фрак өмсөн, энгэртээ цэцэг хатгачихаад чимээгүй тайван сууж амттаныг идэж ууна.
Баруун талд нь сууж байгаа хөрш нэг удаа түүнд дөрвөн сум шигтгэсэн, зүүн талынх нь нөхөр гурван мянган хүнийг алсан алуурч, өөдөөс нь харж суугаа энэ хүүхэн бол дэлхий дээр байсан хамгийн аюултай хүүхнүүдийн нэг байлаа.
Оройн зоог барьсны дараа Шефер төгөлдөр хуурын ард сууж, хатагтай Ламоль Янсентэй бүжиглэнэ. Роллинг ширээний ард суусаар хоцорч бүжиглэгч хосыг ширтэх бөгөөд бусад нь тамхи татах өрөө чиглэнэ. Шельга давцан дээр гарч гаансаар тамхи татна. Түүнийг хэн ч үл хориглож, хэн ч үл ажиглана. Өдөр хоног нэгэн хэвээр өнгөрсөөр байлаа. Догшин далайн хязгаар үл харагдана Сая сая жилийн өмнөхтэйгөө адил давалгаа нэгэн хэмээр шидэлсээр.
Өнөөдөр Гарин ерийнхөөсөө нэг л өөр байж Шельгагийн хойноос ирэн ахмаНөхөр Шельга, хүн гэдэг хүн төрнлхтний далайд бас л ингэж... Би энэ хөлөг онгоцонд тун их дурлах болсон юм... Бид энэ хөлөг онгоцтой адилгүй гэж үү?.. Хэн хэний маань цээжинд салхи дүүрээд ямар вэ дээ? гэж Гарин ярив.
Шсльга мөрөө хавчисхийснээс юм хэлсэнгүй. Өөрөөрөө бахархан ннртөө дурлах болсон ийм хүнтэй чинь юу ч ярих юм билээ... Өөртөө л хувилгаан юм биз дээ. Зайлуул яахав. Хөөрцөглөж л байг. Звлэршгүй дайснууд Роллинг энэ хоёр газар дэлхий дээр бис биенээ олжээ. Нэг нь байхгүй бол нөгөө нь амьсгалж чадахгүй хоёр амьтан. Химийн хаан хэвлээсээ энэ догширсон балмад үзэлтийг төрүүлж, нөгөөх нь Роллингийн хоосон тархийг элдвийн мөрөөдлөөр цэнэглэн дүүргэж байгаа аж. Хоёулангий нь гударч албал таарна!
Өдий болтол Роллингийг аварга загаснууд бариад идчихээгүй нь сонин байлаа. Роллинг хийдгээ хийсэн, Гарин тэрбум биш гэхэд гурван зуун сая дол- лар нэгэнт салгаад авчихсан байв. Одоо бол усны ёроолд л хэвтэж баймаар, гэтэл үгүй ээ, өөр ямар нэг бөх уяа энэ хоёр хүнийг холбоод байлаа.
Түнийг өөрийг нь ч гэсэн Номхон далай руу шидчихгүй байгаагийн учрыг Шельга бас ойлгохгүй байв. Неапольд гуравдагч этгээд, гэрчийн хувьд Шелыа Гаринд хэрэгтэй байсан. Гарин Неапольд «Аризона» дээр ганцаараа очсон бол муу юм тохиолдож болох л байв. Хоёр хүнийг зэрэг устгах нь Роллингид илүү төвөгтэй байсан нь мэдээж.. Ингээд ч Гарин энэ тавилыг хожсон юм.
Гэтэл одсю бол Шельга түүнд ямар хэрэгтэй билээ? Карибын тэнгист хэрэн хөвөх үед Шельгаг хатуу харж цагдаж байсан. Харин энд, далайд гарснаас хойш Шельгаг цагдаж хянахаа больсон агаад тэрбээр юу хүссэнийгээ л хийж байлаа. Өнгөрсөн явдлыг нарийвчлан дүгнэн бодож цэгнэж үзнэ. Энэ эвгүй байдлаас гарах ганц нэг арга чарга ч ухаанд нь бүрэлдэж эхэлжээ.
Далайн энэ аян хөгжил гэй жуулчлал мэт байлаа. Дээд зэргийн хоол ундаар өглөө, өдөр, оройн зоог барина. Нэг ширээний ард Гарин, хатагтай Ламоль, Роллинг, ахмад Янсен, ахмадын туслах, Шельга, шингэн сөрөвгөр сахалтай, хурц цэхэр нүдтэй, өвчинд баригдсан, өрөвгөр хохигор инженер Чермак (чех хүн, Гарины туслах), хоер дахь туслах, саяхан шахуу Сан-Францискод өлсөж үхэхээ шахаж байсан бүрэг ичимхий, ясархаг залуу эр химич Шефер (герман хүн) нар зэрэгцэн сууж хооллоно.
Энэ фрак өмссөн, энгэртээ цэцэг хатгасан өшөөт дайсан, алуурч, дээрэмчин, балмад этгээд, өлсгөлөн эрдэмтдийн дунд Шельга бусдын адил фрак өмсөн, энгзртээ цэцэг хатгачихаад чимээгүй тайван сууж амттаныг идэж ууна.
Баруун талд нь сууж байгаа хөрш нэг удаа түүнд дөрвнн сум шигтгэсэн, зүүн талынх нь нөхөр гурван мянган хүнийг алсан алуурч, өөдөөс нь харж суугаа энэ хүүхэн бол дэлхий дээр байсан хамгин аюултай хүүхнүүдийн нэг байлаа.
Оройн зоог барьсны дараа Шефер төгөлдөр хуурын ард сууж, хатагтай Ламоль Янсентэй бүжиглэнэ. Роллинг ширээний ард суусаар хоцорч бүжиглэгч хосыг ширтэх бөгөөд бусад нь тамхи татах өрөө чиглэнэ. Шельга давцан дээр гарч гаансаар тамхи татна. Түүнийг хэн ч үл хориглож, хэн ч үл ажиглана. Өдөр хоног нэгэн хэвээр өнгөрсөөр байлаа. Догшин далайн хязгаар үл харагда- на Сая сая жилийн өмнөхтэйгөө адил давалгаа нэгэн хэмээр шидэлсээр.
Өнөөдөр Гарин ерийнхөөсөө нэг л өөр байж Шельгагийн хойноос ирэн ахмаНөхөр Шельга, хүн гэдэг хүн төрнлхтний далайд бас л ингэж... Би энэ хөлөг онгоцонд тун их дурлах болсон юм... Бид энэ хөлөг онгоцтой адилгүй гэж үү?.. Хэн хэний маань цээжинд салхи дүүрээд ямар вэ дээ? гэж Гарин ярив.
Шсльга мөрөө хавчисхийснээс юм хэлсэнгүй. Өөрөөрөө бахархан ннртөө дурлах болсон ийм хүнтэй чинь юу ч ярих юм билээ... Өөртөө л хувилгаан юм биз дээ. Зайлуул яахав. Хөөрцөглөж л байг. Звлэршгүй дайснууд Роллинг энэ хоёр газар дэлхий дээр бис биенээ олжээ. Нэг нь байхгүй бол нөгөө нь амьсгалж чадахгүй хоёр амьтан. Химийн хаан хэвлээсээ энэ догширсон балмад үзэлтийг төрүүлж, нөгөөх нь Роллингийн хоосон тархийг элдвийн мөрөөдлөөр цэнэглэн дүүргэж байгаа аж. Хоёулангий нь гударч албал таарна!
Өдий болтол Роллингийг аварга загаснууд бариад идчихээгүй нь сонин байлаа. Роллинг хийдгээ хийсэн, Гарин тэрбум биш гэхэд гурван зуун сая дол- лар нэгэнт салгаад авчихсан байв. Одоо бол усны ёроолд л хэвтэж баймаар, гэтэл үгүй ээ, өөр ямар нэг бөх уяа энэ хоёр хүнийг холбоод байлаа.
Түнийг өөрийг нь ч гэсэн Номхон далай руу шидчихгүй байгаагийн учрыг Шельга бас ойлгохгүй байв. Неапольд гуравдагч этгээд, гэрчийн хувьд Шелыа Гаринд хэрэгтэй байсан. Гарин Неапольд «Аризона» дээр ганцаараа очсон бол муу юм тохиолдож болох л байв. Хоёр хүнийг зэрэг устгах нь Роллингид илүү төвөгтэй байсан нь мэдээж.. Ингээд ч Гарин энэ тавилыг хожсон юм.
Гэтэл одсю бол Шельга түүнд ямар хэрэгтэй билээ? Карибын тэнгист хэрэн хөвөх үед Шельгаг хатуу харж цагдаж байсан. Харин энд, далайд гарснаас хойш Шельгаг цагдаж хянахаа больсон агаад тэрбээр юу хүссэнийгээ л хийж байлаа. Өнгөрсөн явдлыг нарийвчлан дүгнэн бодож цэгнэж үзнэ. Энэ эвгүй байдлаас гарах ганц нэг арга чарга ч ухаанд нь бүрэлдэж эхэлжээ.
Далайн энэ аян хөгжил гэй жуулчлал мэт байлаа. Дээд зэргийн хоол ундаар өглөө, өдөр, оройн зоог барина. Нэг ширээний ард Гарин, хатагтай Ламоль, Роллинг, ахмад Янсен, ахмадын туслах, Шельга, шингэн сөрөвгөр сахалтай, хурц цэхэр нүдтэй, өвчинд баригдсан, өрөвгөр хохигор инженер Чермак (чех хүн, Гарины туслах), хоер дахь туслах, саяхан шахуу Сан-Францискод өлсөж үхэхээ шахаж байсан бүрэг ичимхий, ясархаг залуу эр химич Шефер (герман хүн) нар зэрэгцэн сууж хооллоно.
Энэ фрак өмссөн, энгэртээ цэцэг хатгасан өшөөт дайсан, алуурч, дээрэмчин, балмад этгээд, өлсгөлөн эрдэмтдийн дунд Шельга бусдын адил фрак өмсөн, энгзртээ цэцэг хатгачихаад чимээгүй тайван сууж амттаныг идэж ууна.
Баруун талд нь сууж байгаа хөрш нэг удаа түүнд дөрвнн сум шигтгэсэн, зүүн талынх нь нөхөр гурван мянган хүнийг алсан алуурч, өөдөөс нь харж суугаа энэ хүүхэн бол дэлхий дээр байсан хамгин аюултай хүүхнүүдийн нэг байлаа.
Оройн зоог барьсны дараа Шефер төгөлдөр хуурын ард сууж, хатагтай Ламоль Янсентэй бүжиглэнэ. Роллинг ширээний ард суусаар хоцорч бүжиглэгч хосыг ширтэх бөгөөд бусад нь тамхи татах өрөө чиглэнэ. Шельга давцан дээр гарч гаансаар тамхи татна. Түүнийг хэн ч үл хориглож, хэн ч үл ажиглана. Өдөр хоног нэгэн хэвээр өнгөрсөөр байлаа. Догшин далайн хязгаар үл харагдана Сая сая жилийн өмнөхтэйгөө адил давалгаа нэгэн хэмээр шидэлсээр.
Өнөөдөр Гарин ерийнхөөсөө нэг л өөр байж Шельгагийн хойноос ирэн ахмадын бүхээгт гарч Ленинградад Үйлдвэрчний Эвлэлийн цэцэрлэгт гудамжны сандал дээр зэрэгцэн сууж байснаас хойш юу ч болоогүй юм шиг нөхөрөгөөр ярилцлаа. Шельга сэрэмжилсхийв. Гарин хөлөг онгоцоо, өөрийгөө, далайг магтан бахархаж нэг л юм ярих гээд байгаа бололтой байв.
Сахал дээрх усны дуслыг сэгсрэн хөхөрч:
Шельга, надад нэг санал байна гэв.
— За, ямар?
Та бид хоёр шударга тэмцэлдэнэ гэж тохиролцсоноо санаж байгаа биз дээ?
— Тиймээ, санаж байна.
- Далимд хэлэхэд... Таны туслах намайг бутны цаанаас сайн «дайлсан» шүү? Шальгүй жаахан алдаагүйсэн бол миний тархи бяц үсрэх байсан даа
- Естой мэдэхгүй юм байна...
Штуферын зуслан дээр өөрийг нь буудсан тухай Гарин ярилаа. Шельга толгой сэгсрэв.
- Энд би холбогдолгүй. Алдаж буудсан нь харамсалтай байна...
— Аз л гэх үү дээ?
— Тиймээ, азтай юм.
- Шельга, танд шууд л хэлье гээд Гарины хэрцгий хурц нүд Шельгагийн нүүр лүү ойртон ирснээ царай нь догширч,
— Зарчимч хүн болж маяглахаа боль... Эсвэл би таныг ус руу шидчихнэ. Ойлгов уу? гэлээ.
— Ойлголоо.
— Та надад хэрэгтэй байна. Нэгэн их хэргийг бүтээхэд та надад хэрэгтэй байна... Хоёулаа тохиролцъё. Миний итгэж байгаа ганц хүн та шүү.
Гариныг ярьж дуусаагүй байтал урьдхаасаа бүр өндөр асар том давалгаа хөлөг онгоцыг нөмрөн авчээ. Буцлан шаагих их хөөс ахмадын бүхээгийг бүрхэн эргэлдэж Шельгаг хашлага руу шидэв. Шельгагийн бүлтийсэн нүд, айсандаа ангайсан ам, сарвайсан гар нэг үзэгдсэнээ усанд хучигдан далдрав... Гарин эргэн хуйлрах их ус руу ухасхийлээ.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 4:03 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
81

Шельга энэ тохиолдыг сүүлд нь олонтаа дурсдаг аж.
Гарин амь дүйн Шельгагийн цувны хормойноос шүүрэн авч давалгаа онгоц дээгүүр хуйлран өнгөртөл зуурч татсаар байжээ. Шельга бүхээгийн хашлагын гадна талд дүүжлэгджээ. Уушги нь усаар дүүрсэн тэрбээр давцан дээр пүдхийн унахад усан цэргүүд арайхийн усыг нь шахаж гаргаад амьсгал оруулан өрөөнд нь аваачжээ.
Удсан ч үгүй нойтон хувцсаа сольж өмссөн, хөгжилтэй царайтай Гарин түүн дээр орж ирээд хоёр аяга хатуу юм авчрахыг тушаагаад тамхиа татан тасарсан яриагаа үргэлжлүүлэв.
Савхин буйданд шигдэн суугаа түүний доогтой царай, эвлэг чадмаг төрхийг Шельга ажиглана. Учир нь олдохгүй, хачин ч хүнээ дээ. Дээрэмчин, өөдгүй амьтан, балмад этгээд... Гэвч уусан жаахан архинаас ч юм уу, эсвэл унаж үхэхээ шахсанаас ч юм уу мэдэхгүй, ямар ч гэсэн ингээд Гарин хөлөө аччихаад өөдөөс нь харан сууж «Аризоны» бөөр давалгаанд нүдэгдэн чичрээгүй, цонхны шилийг бөөн бөөн ус хуйлран ороолгохгүй, орон дээр хэвтэж байгаа Шельга, буйданд шигдэн суусан Гарин хоёрыг долгионы донсолгоон дээш доош шидлэхгүй байгаа юм шиг зүсэн зүйлийн юм ярин, шүүн тунгааж суугаа нь таатай байлаа.
Ленинградад байсныгаа бодвол Гарин их өөрчлөгджээ. Тэрбээр хэт хувиа хичээмтгий ч ухаалаг хүмүүсийн адилаар сайхан ааштай хүн гэж харагдах болжээ.
- Эвтэйхэн тохиолдлыг та яагаад ашигласангүй вэ? Танд би тийм их хэрэгтэй юм гэж үү? Нэг л ойлгохгүй байна гэж Шельга асуув.
Гарин гэдийн хөгжилтэй чанга хөхөрснөө:
- Шельга, та хачин хүн юмаа... Юм болгонд дүгнэлт хийж юугаа хийнэ?.. Би ямар тооны багш биш... Хүн гэдэг ямар хачин болтлоо хөгжөө вэ?.. Хүнлэг сэтгэлийн энгийн нэг илрэл л ойлгогдохгүй байна гэнэ.
— Анилиний заводуудыг дэлбэлэхдээ хүнлэг сэтгэлийн тухай бодоогүй байхаа.
- Бодоогүй ээ! гэж Гарин хашгираад,— Бодоогүй... Та ёс суртахууны нуранги дундаасаа босож ирж чадахгүй л байна даа... Хүнлэг сэтгэл! Мушгиж байгаагий нь! Ээх Шельга, Шельга... Таны тархин доторх энэ тавиурууд яасан сонин юм бэ! Нэгэн дээр нь сайн юм, нөгөө дээр нь муу юм өрчихсөн... Юм амтлагч хүн ууж, амсаж, зажилж үзээд энэ сайн дарс, тэр муу дарс гэж ялгаж хэлдэг. Энэ нь хэлэн дээрх бижрүүгээр амтлан мэдэрч байгаа юм. Энэ бол амьд бодит арга. Гэтэл таны ёс суртахууны зэргийг тогтоох «амтлагч» чинь хаана байна? Тэр «амтлагч» чинь ямар бижрүүгээр мэдэрч яаж, ялгаж байгаа юм бэ?
- Зөвлөлт засгийг байгуулахад тус дөхөм үзүүлэх юм бүхэн сайн, саад болж байгаа бүхэн муу гэж Шельга өгүүлэв.
— Гайхалтай сайн хэрэг, мэдэж байна, мэдэж байна... Гэхдээ энэ явдал танд ер нь ямар хамаатай юм бэ? Зөвлөлт улстай та юугаараа холбоотой билээ? Хөрөнгө мөнгөөр үү? Гайгүй байлгүй! Би танд тавин мянган долларын пүнлүү амлая... Би үнэнээсээ ярьж байна шүү. За, зөвшөөрч байна уу?
— Үгүй ээ гэж Шелыа тайван хэллээ.
— Үгүй гэнээ... Тэгвэл та эдийн засгийн талаар биш, үзэл санаа, үнэнч шударга, нэг үгээр хэлэхэд материйн дээд зэргийн орчлоор хэлхээ холбоотой байх нээ. Та эвлэршгүйгээр ёс суртахуун номлогч хүн байна, үүнийг чинь л би танд нотлох гээд байгаа юм... Та ертөнцийг эргүүлэхийг хүсэж байна... Мянга мянга жилийн хог новшноос нь эдийн засгийн хууль ёсыг цэвэрлэж, хөрөнгөтний цайз цамхгийг дэлбэлэх гэж бодож байна... За яахав, тийм байж. Би ч гэсэн ертөндийг өөрийнхөөрөө эргүүлэх гэж бодсон хүн . Гагцхүү өөрийнхөөрөө эргүүлэх гэж бодсон хүн. Гагцхүү өөрийнхөө суу ухааны хүчээр л эргүүлнэ.
— Пөөх!
- Ямар ч саадыг давж туулна. Шельга, та харж л байгаарай. Хүүе, ер нь тэгээд хүн гэдэг чинь ингэхэд юу юм бэ? Үхлийн аюулаас айн газар дэлхийн хээ шавар бөмбөрцгөөс зуурч тэр бөмбөрцөгтэйгөө цуг цэвдэг харанхуйн дунд нисэн хөвөгч өчүүхэн жижиг амьд бодис юм уу? Эсвэл нэг л микрон нь орчлон ертөнцийг өөртөө багтаасан онцгой нууц бодис бодол санааг бий болгодог бурхнаас заяасан аппарат тархи юм уу?.. Аль нь вэ? Хэл л дээ, за тэр хэлж мэдэхгүй л байна шүү дээ...
Гарин цомцойн улам шигдэн сууна. Үргэлж цайруу цонхигор байдаг хацар нь гэрэлтэн улайж ирэв.
- Би танд өөр нэг санал хэлье. Дайсан минь, сонсож бай... Би дэлхий дээр дээд хэмжээний эрх дархтай хүн болно. Мнний тушаалгүйгээр нэг ч яндангаас утаа гарахгүй, нэг ч хөлөг онгоц боомтоосоо хөдлөхгүй, нэг ч алх цохихгүй болно. Амьсгалах хүртэлх бүх эрх төвлөрч захирагдах болно. Дээд захирагч нь би болно. Би юм юмны эзэн болно. Дугариг алтан зоос дээр би цэцгэн эрих толгойдоо угласан өөрийнхөө сахалтай дүрсийг цутгана. Нөгөө талд нь хатагтай Ламолийн дүрс байх юм. Дараа нь би «эхний мянгатыг» шилж авна. Энэ нь жишээлбэл хоёр гурван сая хос байх юм. Эд бол язгууртнууд. Тэднийг би цэнгэх, урлахуйн диваажинд жаргаана. Дараа нь соёлын үйлчилгээнд зориулж хэрэгцээтэй тооны ажлын хүмүүсийг шилж сонгож авах юм. Тэднийгээ найрсаг зангийн үүднээс хөдөлмөрчид гэж нэрлэнэ...
- Тэгэлгүй яахав... гээд Шельга доогтой инээвхийлэв.
- Яриад дуусахаар минь инээгээрэй, найз минь... Тэд бослого гаргаж чадахгүй ээ, хувьсгал гарах боломж үндсээрээ арилах болно. Ангилан хуваасны дараа хөдөлмөрийн дэвтэр олгохын өмнөхөн хөдөлмөрчин бүрд тун жижигхэн үл мэдэгдэх мэс засал хийчихнэ. Гавлын нь ясыг нэг сүлбээд авахад болоо. Толгой нь эргэж унаад босохдоо л боол болчихсон байх юм даа. Эцэст нь бид хаа ч юм нэг сайхан арал дээр зөвхөн үржлийн зориулалттай хүмүүсийг тусгаарлана Тэгээд үлдсэнийг нь хэрэгцээгүй учраас устгах хэрэг гарна даа. Петр Гарины ирээдүйн хүн төрлөхтний байгуулал ийм л юм даа. Энэ хөдөлмөрчид идэх уухын төлөө яг л мал шиг хүлцэнгүй ажиллах зүтгэх болно. Тэдэнд өлсөхөөс өөр мэдрэхүй байхгүй, тэд хүн биш болно. Гэдэс цадах нь л тэдний дээд жаргал болно. Харин нөгөө шилдэг язгууртнууд бол бурхад, хувилгаад юм. Үнэнийг хэлэхэд би хүмүүсийг үзэн яддаг, гэхдээ л сайхан хүмүүсийн дунд байх таатай шүү. Найз минь, энэ бол яруу найрагчдын хүсэж мөрөөдөж байсан нөгөөх алтан зуун тэр чигээрээ болох юм Та харж л байгаарай. Газар дэлхийгээс илүүдэл хүмүүсийг арилгасан тухай аймшиг тэгж ингэсхийгээд л мартагдана.
— Фашизмын үл гүйцэлдэх үзэл бодол байна. Та энэ тухайгаа Роллингид ярьсан уу?
- Үл гүйцэлдэх үзэл биш, үнэн болохоороо л эгдүүтэй байгаа юм. Роллинг бол хүн биш, араатан амьтан юм чинь би түүнд мэдээжээр юу ч яриагүй... Ер нь миний бүрэн бүтэн, тодорхой хөгжүүлж байгаа төлөвлөгөөг биелүүлэхэд Роллинг болон Роллинг шиг бусад малнууд сохроор дагалдан хөдөлж байна. Тэдний ажиллагаа хэт удаан, болхи, нүсэр байна. Маргааш бид нар аралд хурэх байх... Тэгэхээр би тоглоогүйг та тэнд хараарай л даа...
- Ажлаа юунаас эхлэх вэ? Өөрийнхөө сахалтай дүрсийг алтан зоосон дээр цутгахаас эхлэх үү?
- Өөх, энэ сахал таны сзтгэлийг яасан их хөндөө вэ? Үгүй, би хориглол хамгаалалтаас эхэлнэ. Арал дээр хориглон хамгаалах байгууламж барьж босгоно. Үүнийхээ зэрэгцээ Оливин бүс рүү нэвтрэх ажлаа түргэлэн, тун их хурлацтайгаар хийнэ. Би алтыг үнэгүй болгож, алт ус цас шиг их болох нь дэлхнйд анхны том аюул болно. Би алтыг хэчнээн л бол хэчнээнийг гаргаж авч чадна Дараа нь дайралтад орно. Арван дөрвон оныхоос аймшигтай дайн болно доо. Би энэ дайнд заавал ялна. Тэгээд дараа нь энэ дайнаас үлдсэн хүмүүсээс шилж сонгож авахыг нь авч хаяхыг нь хаяна Миний шилж авсан хүмүүс бурхад шиг сайн сайхан амьдарч, «хөдөлмөрчид» диваажин дахь анхны хүмүүс шиг сэтгэл хангалуун байж, айснаасаа биш чин сэтгэлээсээ ажиллах болно. Догь байгаа биз? Аан? Аль эсвэл таалагдахгүй байна уу?
Гарин дахин хөхрев. Түүнийг харахгүйн тулд Шельга нүдээ анилаа. Үйлдвэрчний эвлэлийн цэцэрлэгт гудамжинд эхэлсэн тэмцээн жинхэнэ ноцтой өрсөлдөөн болж хувирлаа. Шельга яахыгаа бодож хэвтэв Хожилд хүрэхэд осолтой боловч ганцхан нүүдэл үлджээ. Ямар ч гэсэн одоо Гаринд татгалзах нь хамгийн буруу юм болно.
Шельга тамхи руугаа гараа сунгав. Гарин түүнийг инээвхийлэн харж байлаа.
— За, шийдэв үү?
— Шийдлээ.
Тун сайн байна. За тэгэхлээр бн танд нууцаа дэлгэе. Та надад хэтэнд цахиур хэрэгтэй шиг чухал хэрэгтэй. Шельга, би зэрлэг тэнэг амьтдын дунд байна. Эд чинь хийморьгүй улс юм. Та бид хоер маргалдана, гэхдээ таныг өөртэйгөө цуг ажиллуулж чадахаа л чадна. Үгүй, наанадаж л Роллингуудыг устгаж дуусах хүртэлх эхний үе шатанд та надад хэрэгтэй. Дашрамд хэлэхэд Роллингоос болгоомжил, зөрүүд хүн, хэрэв таныг ална л гэж бодсон бол алчихна шүү.
Та түүнийг аварга загасанд хаяж өгөхгүй байгаад чинь би гайхаж байна.
Барьцааны хүн хэрэгтэй биз дээ... Гэхдээ Роллинг «эхммй мянгатад» орохгүй л дээ... За хувцсаа өмс, оройн зоог барьцгаая.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 4:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
82

Бөөн хар үүл тэнгэрийн зүүн хойд хаяа руу далдрав. Номин цэнхэр далай чимээгүйхэн цэлийнэ. Жижигхэн зөөлөн давалгаа шил шиг гялтганана. Хөлгийн араас усан дээрх мөрөөр бондгор бондгор хөгжилтэй дельфинууд тонгочин давхина. Том том цахлай дарвуул дээгүүр эргэлдэн хашгична. Алсад хадат арлын бараа зэрэглээ шиг цэнхэртэнэ.
Торхон дээр зогсож байсан усан цэрэг «Газар» гэж хашгирав. Давцан дээрх хүмүүс цочин сэрдхийлээ. Энэ бол үл мэдэгдэх ирээдүйн газар байлаа. Энэ арал тэнгэрийн хаяанд хөндөлдсөн урт үүл шиг харагдана. Дарвуулаараа дүүрэн салхитай «Аризона» тэр зүг яаран довтолно.
Усан цэргүүд нүцгэн хөлөөрөө пал пал алгадан давцанг угаалаа. Тэнгэр далай хоерын хязгааргүй зайд далбагар том нар улайна. Гарин сахлаа имрэн зогсож угтан тосох арлын ирээдүйг тааж ядан ухаанаа дайчилна. Тэр мөчид юу эс бодогдож байсан бол доо!

83

Жаргах нарны туяан дунд Васильевийн арал* (Васильевийн арал Ленинградын нэг район) холоос улайран харагдана. Түлээ ачсан ачааны хөлөг онгоц, зүтгүүр онгоц, загасчдын завь, усан онгоц засварлах газрын сараалжин өргөгч цамхгуудын дундаас олгойдох утаа униар цөм хүрэн улаан өнгөөр туяарна. Эзэнгүй орднуудын цонх нарны гэрэлд гал түймэр гарч байгаа юм шиг улалзан гялалзана.
Баруун талаас утаан хөшгийг нэвтлэн Нева мөрний хар хөх усан замаар нэгэн хөлөг онгоц ойртож ирлээ. Усан онгоц аяныхаа замыг дуусгаснаа зарлаж мөнхүү Ленинградад мэнд хүргэх мэт гуугачин дохио өгөв. Онгоцны цонхны олон гэрэл Уулын дээд сургууль, усан цэргийн сургуулийн баганууд, зугаалж яваа хүмүүсийн нүүр царайг гэрэлтүүлсээр цагаан баганатай улаан хөвүүр гаалийн газрын дэргэд тулж зогслоо. Ерийн л үзлэг шалгалт эхлэв.
Паспортаараа бол Францын газар зүйн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний ажилтан, нэгдугээр зэргийн өрөөний зорчигч өргөн шанаатай бор хүн давцан дээр зогсож байлаа. Тэрбээр оройн мананд хучигдсан хотыг ширтэнэ. Петропавловын дуган, Адмиралтействогийн сүрлэг шовх алтан ганжир. Исаакийн дуганы бөмбөгөр орой дээр нарны гэрэл хоргодон үлджээ. Петропавловын тэнгэр хатгасан энэ шовх алтан ганжрыг Оросын усан хилийн шугам дээр их Пётр хаан албаар илд болгон босгосон юм шиг санагдана.
Цогчин дуганы шовх ганжрыг ширтэж өргөн шанаат хүн хүзүүгээ сунган зогсоно. Тэрбээр төрсөн гэртээ олон жилийн дараа эргэж ирсэн аянч хүн шиг догдлон донсолсон байлаа. Тэгтэл ч бат цайзын зүгээс баяр ёслолын дуу харанхуй Нева мөрнөөр түгэн тархах нь сонсдов. Нарийхан илдэн дээр нь гэрэл асаад дуусаж байгаа Петропавловын цогчин дуганы цаг оросын хаадын шарил дээр «Интернационалыг» хангинуулсан нь энэ буюу.
Нөгөө хүн хашлагаас шүүрэн авч аяархан архирах мэт дуугарснаа буруу харан зогсов.
Гаалийн газар тэрбээр Артур Леви гэсэн паспорт үзүүлж, үзлэг шалгалтын үед хорон харцаа нуух мэт үргэлж толгой гудайлган барайн зогсжээ.
Тэгээд дөрвөлжин хээтэй бүтээлэг мөрөн дээрээ тохон, жижигхэн чемоданаа барьсаар Васильевийн арлын эргийн гудамж руу чиглэлээ. Намрын одод гялалзана. Тэрбээр урт амьсгаа аван цэхлэн зогсож нойронд дарагдсан байрууд, динамо мотор нь түжгэнэн шураг дээр нь хоёр гэрэл гялалзаж байгаа усан онгоцыг харснаа гүүр чиглэн алхлаа.
Зотон цамцтай нэг өндөр хүн өөдөөс нь яаралгүйхэн алхаж яваад зөрөхдөө түүний нүүр өөд харснаа «Ээ бурхан минь!» хэмээн шивнээд:
Александр Иванович Волшин уу даа? гэж араас нь асуув.
Гаалийн газар өөрийгөө Артур Леви гэсэн нөгөө хүн бүдэрснээ эргэж харалгүй улам ч яаравчлан цааш явчихлаа.

84

Иван Гусев Тарашкиныд дүү нь ч болон хүү нь ч болон сууна. Тарашкин түүнд бичиг үсэг, амьдралын ухаан зааж сургана.
Иван ой ухаан сэргэлэн, шаргуу хичээлтэй баярламаар хүү ажээ. Орой хоёулаа талхтай хиам идэж цай уучихаад Тарашкин папиросоо эрэн халаас руугаа тэмтчиснээ хамт олондоо тамхи татахгүй гэж амласнаа санан больж үсээ нэг сөргүүлэн илээд яриагаа эхлэв.
Капитализм гэж юу болохыг чи мэдэх үү?
Мэдэхгүй ээ, Василий Иванович, мэдэхгүй.
— Хамгийн энгийнээр чамд тайлбарлая л даа. Есөн хүн ажиллана. арав дахь хүн тэднээс бүгдийг хурааж авна. Есөн хүн өлсөж цангаж байхад нөгөө нэг хүн язартлаа таргална. Энэ бол капитализм. Ойлгов уу?
— Үгүй ээ, Василий Иванович, ойлгоогүй.
— Юугийн нь ойлгохгүй байгаа юм бэ?
— Түүнд яах гэж өгч байгаа юм бэ?
— Тэр бол мөлжигч этгээд, албадаж шаардаад авчихна.
— Яаж албадаж шаардах вэ? Тэд есүүлээ, нөгөөх чинь ганцаараа шүү дээ...
Тэр баян буу зэвсэгтэй, нөгөөдүүл нь буу зэвсэггүй...
— Зэвсгийг хэзээ ч булаагаад авчихаж болно биз. Василий Иванович аа, тэд самбаагүй л байна даа...
Тарашкин Иванд бахархан баярлахдаа амаа ангайчихсан харна.
Зөв хөө, дүү минь... Чи большевик ёсоор сэтгэж байна... Бид Зөвлөлт Орост ингэж л шинэ улс байгуулаад байна. Буу зэвсгийг нь булаан авсан, дарлан мөлжигчдийг хөөн зайлуулсан. Одоо бид арвуулаа адилхан ажиллаж байна, арвуулаа цатгалан байна...
— Бүгдээрээ язартлаа таргалчих юм биш биз...
— Үгүй ээ, дүү минь, үгүй. Язартлаа таргалаад яахав. Бид чинь гахай биш хүн. Бид тэр өөхийг чинь оюун ухаан болгон хөгжүүлэх хэрэгтэй.
— Энэ чинь юү гэсэн үг вэ?
Энэ үү, бид тун богино хугацаанд энэ дэлхий дээрх хамгийн ухаантай, хамгийн соёл боловсролтой ард түмэн болох ёстой... Ойлгов уу? За алив, тоогоо бодъёо...
— Тоогоо бодоход бэлэн гэсээр Иван дэвтэр харандаагаа авна.
Хортой харандааг шүлсээрээ норгож болохгүй. Энэ чинь муухай, соёлгүй... Ойлгоо?
Ингэж тэр хоёр орой болгон шөнө дүл болтол нүдээ анилдах хүртэл хичээллэдэг байлаа.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 4:21 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
85

Сэлүүрдэх сургуулийн хашааны явган хаалганы дэргэд өргөн шанаатай, сайн хувцасласан нэг хүн таягаараа газар тогшин зогсоно. Тэр хүн ирж яваа Тарашкин Иван хоёрыг толгойгоо өргөн нэг л хачин харсанд Тарашкины үс босох шиг болжээ. Иван ч Тарашкин руу наалдан зогсов. Тэрбээр:
- Би өглөөнөөс хойш энд хүлээж байна. Энэ хүүг Иван Гусев гэдэг үү?
- Яах гэсэн юм бэ? гэж Тарашкин шуухитнав.
- Ёс заншлаа мартсаныг минь уучлаарай, намайг Артур Леви гэдэг гээд тэр хүн үнэмлэх гарган Тарашкины нүдний өмне дэлгэв.
- Би Парис дахь эөвлөлтийн Элчин сайдын Яамны ажилтан. Үүнээс өөр юм үзэх үү? Хэрэггүй биз дээ?
Тарашкин тодорхойгүй гүвтнэхэд Артур Леви Шельгагаас Гарины авсан гэрэл зургийг гаргаж:
- Энэ хүүгийн зураг энэ мөн биз дээ? гэлээ.
Тарашкин зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Иван сэмхэн зугтаачих гэж оролдсон боловч Артур Леви түүний мөрнөөс чанга гэгч барин:
- Энэ зургийг надад Шельга өгсөн юм. Энэ хүүг заасан хаягаар аваачих нууц үүрэг надад өгсөн. Хэрвээ эсэргүүцэх юм бол баривчлах ёстой. Та зөвшөөрч байна уу?
- Мандатаа үзүүлээч? гэж Тарашкин хэлэв.
Артур Леви Парис дахь зөвлөлтийн Элчин сайдын Яамны тамга тэмдэг, гарын үсэг бүхий мандат үзүүллээ. Тарашкин түүнийг харж уншиж уншиж дөрөв нугалаад санаа алдан:
- Бүгд л үнэн зөв юм шиг байх юм, хэн мэдэх вэ? Гэхдээ үүний оронд өөр хүн явбал яасан юм бэ? Хүүд одоо сурч боловсрох хэрэгтэй байна...
Артур Леви ярзайн инээж:
- Бүү ай. Энэ хүү надтай байгаа цагт ажрахгүй гэлээ.

86

Тарашкнн Иваныг замаасаа хэл чимээ өгөөрэй гэж захижээ. Челябинскаас ил захидал аваад Тарашкины сэтгэлийн зовнил жаал дарагджээ.
Хундэт ах Тарашкин, таны ажил сайн уу? Бид нэгдугээр зэргийн суудалд сууж явна. Хоол унд сайн, харьцаа нь сайн байна. Москвад Артур Артурович надад шинэ малгай, хөвөнтэй пиджак, гутал авч өглөө. Артур Артурович өдөржингөө дуугүй явах нь дэндүү уйтгартай юм. Самара хотод би хуучин найз бас л өнчин өрөөсөн нэг хүүхэдтэй галт тэрэгний буудал дээр дайралдлаа. Би түүнд таны хаягийг өгсөн, уучлаарай, тан руу очих байх шүү.

87

Александр Иванович Волшин ЗХУ-д Артур Леви гэдэг нэр бүхий паспорттай. Францын газар зүйн нийгэмлэгийн бичигтэй иржээ. Бүх бичиг баримт жинхэнэ (үүнийг бүтээхийн төлөө Гарин их хөөцөлджээ) бөгөөд зөвхөн мандат, Элчин сайдын Яамны ажилтны үнэмлэх хоёрыг л хуурамчаар хийжээ. Гэхдээ энэ хоёрыг Волшин ганцхан Тарашкинд л үзүүлсэн аж. Артур Леви албан ёсоор бол Камчаткийн асар том галт уулсын ажиллагааг судлахаар ирсэи байна.
Есдүгээр сарын дундуур тэрбээр Ивантай хамт Владивосток руу явлаа. Экспедицэд хэрэгтэй ачаа бараа, багаж зэвсэг, хувцас хунартай хайрцгуудыг Сан-Францискогоос далайгаар урьдчилан илгээжээ. Артур Леви яаран хөдлвв. Хэдхэн өдрнйн дотор геологийн ангийг бүрэлдүүлж, есдүгээр сарын хорин найманд Владивостокоос зөвлөлтийн усан онгоцоор Петропавловск орхоор гарчээ. Энэ замд тэд тун их ядарч зүдэрчээ. Агнуурын тэнгисийн хорголжин давалгаан дээр бнөн бөөн цас хаялах бараан үүлс хойд зүгийн салхиар босно. Догшин усны манхан дунд усан онгоц чахран зүтгэнэ. Петропавловскт арван нэг дэх өдрөө арайхийн ирцгээлээ. Хайрцаг сав, морьдоо буулгаж аваад аяны цаашдын зам ой, уулс, зам жим, горхины цасанд дарагдсан гулдрил намаг, ой шугуйг гатлан үргэлжиллээ.
Иван хүү экспедицийг замчилж явлаа. Хүү ой сайтай, нохой шиг үнэрч ажээ. Артур Леви яаран, үүрийн гэгээнээр эамд гараад харанхуй болтол буудаллахгүйгээр явцгаана. Морьд эцэж цуцан хүмүүс дургүйцэн үглэж эхлэв. Артур Леви хатуу байж, хэнийг ч үл хайрлан, үхтэл зүтгүүлэх бөгеөд харин мөнгө сайн төлж байлаа.
Тэнгэр муудав. Хуш модны орой сүүдэртэн шуугиж, зуун наст хөгшин модны унаж байгаа хүнд чимээ, бөөн бөөн чулуу түжгэнэх хааяа сонсдоно. Хоёр морь чулуунд дарагдан үхэж, өөр хоёр морь ачаатай юутай хээтэйгээ намагт бараагүй шигджээ.
Иван дандаа урьд нь явна. Өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй тэр тэмдгүүдээ ажиглахын тулд нэг бол овоо толгой дээр гүйн гарч эсвэл мод өөд авирна. Нэг удаа хуш модны мөчир ганхуулан Иван хашгирлаа.
Энэ байна! Артур Артурович, энэ байна!..
Уулын голын эрэг дээрээс тонгойсон хадан дээр гартаа нум сум барьсан шовгор малгайтай цэрэг эрийн элэгдэж бүдгэрсэн эртний сийлбэр байлаа.
Эндээс зүүнтээ, энэ сум заасан зүгт Шайтан чулуу байгаа, тэндээс өвөлжөө ойрхон! гэж Иван хашгирав.
Энд буудаллацгаажээ. Ачаа тээшээ янзлаад том түүдэг гал асаав. Ядарч эцсэн хүмүүс дорхноо унтжээ. Хуш модны шуугиан дунд, харанхуйд алсаас дэлбэрэх бөглүү дуу сонсдон газар доргиж байлаа. Түүдгийн гал унтрах үед дорно зүгт үүлэн доогуур улбар туяа тодрон, ямар нэг аварга том амьтан уулсын дундуур улаан цог үлээж байна уу гэлтэй бүрэлзэн анивчина!..
Үүрийн гэгээ ормогц Артур Леви гар бууныхаа гэрээс гараа салгалгүй явж хүмүүсийг албадан босгов. Тэрбээр гал ч түлүүлсэнгүй, цай ч чануулалгүй «Урагшаа, урагшаа!..» гэж шавдуулна. Асга чулуу ихтэй гүн ой дундуур эцэж ядарсан хүмүүс зүтгэнэ. Эндхийн модод гайхамшигтай өндөр ажээ. Ойм өвсөн дунд морьдын толгой далдарч байлаа. Нуранги чулуунд шилбэ сагагаа уран шархдуулжээ. Дахин хоёр морио орхихоос аргагүй болов. Артур Леви гар буугаа барин араас нь тууж явна. Хэдэн алхмын дараа ална нь ч гэсэн урагш алхах хүн олдохгүй шинжтэй боллоо...
Иваны дуу салхинд цангинан:
Наашаа, наашаа, нөхөд минь, Шайтан чулуу энд байна...
Энэ нь уур утаанд ороогдсон хүний толгойн хэлбэртэй асар том бул хар чулуу байлаа. Чулууны ар хормой дороос халуун рашаан олгойдоно. Балар эрт цагаас хүмүүс энэ рашаан усанд шумбан хүч чадлаа сэргээж аваад хад чулуун дээр нь дурсгал тэмдгээ үлдээн оджээ. Энэ бол радиоидэвхт давс ихтэй үлгэрт гардаг «мөнхийн рашаан> гэгч байлаа.


_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 4:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
88

Энэ өдер өдөржингөө хойноос салхилан үүлс ойн дээгүүр моддыг шүргэх шахан нүүнэ. Өндөр нарс уйтгартай шуугиж, хуш модны хар орой бөгтийн, хар модны навчис тасран унана. Үүлнээс ус шүүрэн хүйтэн бороо асгана. Эргэн тойрон ой мод, тайга харлана. Намаг, хад чулуут толгой дээгүүр мянган бээр газар шилмүүс шуугина. Хойд зүгийн дүлий хар тэнгэр өдрөөс өдөрт хүйтэрнэ.
Энэ эзгүй газар моддын орой шуугих, салхи исгэрэхээс өөр юм сонсохгүй юм шиг санагдана. Шувууд нисэн одож, ан амьтад нуугдан хяржээ. Ийм газар үхэх гэж л хүн ирэх биз ээ.
Гэтэл хүн иржээ. Тэр хүн олсоор их л доогуур бүсэлсэн уранхай шар дахтай, бороонд норж памбайсан сөөхий гуталтай аж. Хэдэн жил хусаагүй сахал нь нүүрийг нь бүрхэн, урт буурал үс нь мөрийг нь нөмрөнө. Тэр хүн буугаа түшин арайхийн хэд гурав алхах агаад хэц газрыг тойрон заримдаа дархи үндэс, бутны цаагуур далдартлаа бөхийнө. Бөхийн зогсосхийгээд исгэрэн дуудах нь:
— Маа, маа, Машка, Машка... Маа, маа...
Зулгарсан хүзүүндээ оосрын тасархайтай янгирын толгой луулин дундаас цухуйв. Нөгөө хүн буугаа өргөтөл янгир луулин дунд дахин нуугдчихлаа. Тэрбээр аяархан архиран чулуун дээр суучихав. Өвдгөн хоорондох буу нь чичрэн байх агаад тэрбээр толгойгоо унжуулан сууна. Нэлээд удсанаа дахин:
— Машка, Машка... гэж дуудна.
Эцсийн найдлага болж буй энэ тэжээвэр янгирыг сүүлчийнхээ сумаар алж махыг нь борцлон дахин хэдэн сар, магад ч үгүй хавар хүртэл амь зогоох гэж цэхэр нүдээрээ луулин дунд эрнэ.
Долоон жилийн өмнө энэ хүн өөрийнхөө агуу их санааг хэрэгжүүлэх арга хайж явсан билээ. Тэр цагт ядуу ч залуу зандан, хүч чадалтай байжээ. Үйлийн үртэй тэр өдрүүддээ түүний өмнө асар том төлөвлөгөө дэлгэсэн Гаринтай дайралдаж бүхнийг хаян энэ галт уулын энгэрт хүрч иржээ. Долоон жилийн өмнө энд хэсэг ойг цэвэрлэж өвөлжөө, лаборатори, жижигхэн усан цахилгаан станц, түүнээс ажилладаг радио төхөөрөг барьжээ. Дээр нэгэн цагт галт уул шидсэн том том чулуун дунд шургийн ой шуугин ганхах их ханын хажууд энэхүү өвөлжөөний шороон дээвэр хонхойн харлана.
Түүнтэй цуг ирсэн хүмүүсийн зарим нь үхэж, зарим нь зугтан буцжээ. Барилга нь хариугүй болж, жижигхэн усан цахилгаан станцын даланг хаврын үер урсгажээ. Оливин бүс газрын гүн давхаргын судлал, бүхий л гайхамшигтай дүгнэлтүүд, долоон жилийн их хөдөлмөр нь энэ муу дуудаад дуудаад сумны тусгалын газар гарч ирэхгүй байгаа Машка янгираас болж түүнтэй хамт үрэгдэх ёстой боллоо гэж үү!
Урьд нь гурван зуун километр тайгаар яваад л хүн амьтантай гацаа тосгон хурэх нь тоглоом шиг байжээ. Одоо бол гар хөл нь шархираа өвчинд баригдан, бам чийгээс бүх шүд нь унажээ. Энэ тэжээвэр янгир сүүлчийнх нь найдлага байсан бөгөөд өвгөн түүнийг өвлийн үүц болгон хадгалж байжээ. Хараал идмэрийн амьтан чинь уяагаа тас татчихаад хаашаагаа зугтчихав аа. Өвгөн сүулчийн ганц сумтай буугаа барин Машкаг дуудан бөгтгөнөнө. Орой болж, бөөн үүл гарч, салхи улам улам ширүүсэж асар том нарс модод найгана. Өвөл ч, үхэл ч ойртсоор байлаа. Зүрх нь зогсчих шахна... Тэр үнэхээр дахин хүний нүүр царай харахгүй, амьдрал, талхны үнэр үнэрлэн зуухны галд өвдгөө ээн суухгүй юм гэж үү? Өвгөн чимээгүй уйлна.
Нэлээд удсанаа:
— Машка, Машка... гэж дахин дуудна.
Ваа золиг гэж, өнөөдөр алж чадахгүй нээ... Өвгөн аахилсаар босож өвөлжөө рүүгээ гэлдрэв. Тэгснээ зогтуслаа. Толгойгоо өргөхөд цасан шуурга нүүрийг нь ороолгон, сахал нь салхинд хийснэ. Санаа дагаад ч тэр үү, нэг юм сонсдох шиг боллоо... Үгүй ээ, зүгээр л салхинд нарс модод хавиралдаж байгаа нь тэр биз... Ямар ч гэсэн өвгөн зүрхнийхээ цохилтыг дарсхийн удаан зогслоо.
— Хөөе, хөөе, хөөе гэсэн хүний дуу Шайтан чулууны зүгээс сонсогдоно.
Өвгөн уулга алдан нүдэнд нь нулмис бүрхээд ирлээ. Ангайсан аманд нь бөөн цас оров. Бүрэнхий дунд юмыг ялгаж салгаж харахын аргагүй аж...
— Хөөе, хөөе, хөөе гэсэн хүүхдийн салхинд цохигдон таслагдах царгиа дуу дахин сонсдов. Луулин дундаас янгирын толгой ч цухуйлаа. Машка өвгөн рүү ойртон ирж ойн энэ эзгүй талыг доргиосон сонин дууг чихээ дэлдийлгэн чагнана... Баруунаас ч зүүнээс ч ойртон ойртон дуудах сонсогдоно.
— Хөөе... Манцев, та хаа байна? Та амьд уу?
Өвгөний сахал, уруул чичрэн, гараа алдлан:
- Тийм. тийм, би амьд... Би Манцев гэж бувтнав.
Өвөлжөөний утаанд идэгдсэн гуалин ийм сонин сайхан байдлыг хэзээ ч үзээгүй билээ. Галт уулын чулуугаар өрж хийсэн голомтод гал дүрэлзэн тогоонд ус буцална. Манцев цай, талх, өөхний аль хэдийн мартагдсан үнэрийг хамраараа сорон сууна.
Чанга чанга ярьсан хүмүүс ачаа бараагаа оруулан задалж, үүдээр орж гарна. Нэг өргөн шанаатай хүн өвгөнд хэрчим талх, уур савссан цайтай аяга өгөв. Талх! Манцев буйлаараа талхыг яаран зажилж чичрэв. Эвдэрч яайжийсан өвөлжөөнд нь орж ирсэн энэ амьдрал зүүд биш байгаа даа гэж айсан шинжтэй талхаа нэг хазаж, нэг болохоор сагсгар сахалдаа нааж үзэж байгаа Манцевын өмнө жаал хүү сөхрөн суугаад өрөвдсөн янзтай ширтэж байснаа:
— Николай Христофорович, та намайг таньж байна уу, аан?
— Үгүй, үгүй, би хүнээс аль хэдийн хөндийрсөн би талх идээгүй тун их удлаа гэж Манцев бувтнав.
— Би Иван Гусев... Николай Христофорович, таны хэлсэн бүгдийг би биелүүлсэн. Та намайг ална гэж айлгаж байснаа санаж байна уу?
Манцев юу ч санахгүй байлаа. Гагцхүү галын дөлөнд гэрэлтсэн танихгүй мэдэхгүй улсын нүүр царайг л нүдээ бүлтийтэл ширтэнэ. Иван Петропавловск руу тайгаар яаж явснаа, баавгайгаас нуугдаж, тугал шиг том муур хараад ямар их айсан, тэгтзл хажуугаар нь гурван муур гүйн өнгөрч, хэрэмний хурил ухан самар олж идэж явсан, Петропавловскт усан онгоцны гал тогоонд төмс арилгагчаар орж ажиллан Владивосток хүрсэн, долоон мянган километр газар вагоны доорх нүүрсний хайрцаг дотор зайлагдсан зэргээ ярилаа.
— Би хэлсэн үгэндээ хүрсэн шүү, Николай Христофорович. Таныг авахуулахаар хумүүс авчирлаа. Та тэр үед миний нуруун дээр хортой харандаагаар бичсэн чинь л дэмий юм. Зүгээр л «Иван, ам өгөх үү?» - «Өгнөө», ингээд л тохирох естой байсан юм. Тэгтэл та миний нуруун дээр бичээд, зөвлөлт засгийн эсрэг ямар нэг юм бичсэн юм уу? Энэ чинь аятайхан гэж үү? Одоо та надаар дахин юм хийлгэнэ гэж битгий бодоорой. Би одоо пионер болсон.
Манцев түүн рүү бөхинн уруулаа хөдөлгөн сөөнгө дуугаар:
— Энэ юун хүмүүс вэ?
- Францын эрдэмтдийн экспедиц гэж танд хэлээд байна шүү дээ. Таныг олж авах гэж Ленинградад намайг хэрэг болгож эрж олсон юм.
Манцев Иваны мөрийг өвдтөл атган:
— Чи Гаринтай уулзсан уу?
— Николай Христофорович, намайг айлгахаа болиоч дээ. Одоо намайг зөвлөлт засаг хамгаалж байна... Миний нуруун дээр бичсэн таны бичиг найдвартай улсын гарт орсон... Гаринтай уулзах ч хэрэг байгаагүй.
— Эд яах гэж энд ирсэн юм бэ? Эд нар юу мэдэх гэж байна? Би юу ч хэлэхгүй, юу ч зааж өгөхгүй.
Манцевын царай хүрэнтэн түгшүүртэйгээр эргэн тойрныхныгоо харна. Түүнтэй зэрэгцээд вандан дээр Артур Леви сууж байлаа.
- Николай Христофорович, тайвшир, тайтгар. Идэж уу, ямар... Бидэнд хугацаа байна. Арван нэгдүгээр сараас өмнө таныг бид эндээс авч явахгүй.
Манцев вандан дээрээс буухад гар нь чичирч байлаа.
— Би тантай шууд илэн далангүй яримаар байна.
Ингэж хэлээд тэрбээр зүлгээгүй, хагас нь ялзарсан зах банзаар хийсэн үүд өөдөө майжганан очиж түлхэв. Шөнийн салхи буурал үсийг нь хийсгэнэ. Нойтон цас хаялсан харанхуйн зүг түүний хойноос Артур Леви алхаж гарав.
— Миний винтовт нэг сум бий... Би таныг ална! Та нар намайг дээрэмдэх гэж иржээ! гэж Манцев уурлан чичрэн хашгирлаа.
Алив, салхинаас холдъё гэж Артур Леви түүнийг татан авч банзан хананд наалдуулан зогсоов.—Битгий адгаад байгаач. Пётр Петрович Гарин таныг авчир гэж намайг явуулсан юм гэлээ.
Манцев түүний гарыг ухасхийн шүүрч авлаа. Зовхи нь эргэж, цэлхэрсэн хацар нь татвагнаж шүдгүй ам нь ангалзан:
- Гарин амьд уу?.. Тэр намайг мартаагүй юу? Адилхан цуг өлсөж явж агуу их төлөвлөгөөг хамт зохиосон доо... Гэвч энэ бүхэн юу ч биш, зүүд зэргэлээ... Би энд юу нээв?.. Би дэлхийн гадаргыг тэмтэрч үзлээ... Би өөрийнхөө онолын бүхий л таамаглалыг баталлаа... Би ийм гайхамшигтай үр дүнд хүрнэ гэж бодоогүй... Оливин энд байна гээд Манцев нойтон сөөхий гутлаа дэвссэнээ. Мөнгөн ус, алт хэчнээн л бол хэчнээнийг авч болно... Дэлхийн цөмийг би богино долгионоор тэмтрэн шинжиллээ... Тэнд, чөтгөр ав гэж... юу байна гээч... Би дэлхийн шинжлэх ухааныг үндсээр нь эргүүлж хаялаа... Хэрэв Гарин зуун мянган доллар олж чаддаг юм бол бид юу хийх байсан гээ!..
- Гарин тэрбум доллартай болсон. Гарины тухай бүх дэлхийн сонин шуугиж байна. Тэр гиперболоид хийчихсэн. Одоо Номхон далайн нэг арлыг эзэмшээд их ажилдаа бэлтгэж байна. Тэр дэлхийн гадаргын таны судлалыг л хүлээж байна. Таныг авахаар дирижабль* (Дирижабль агаарын хөнгөн хийт онгоц) ирүүлнэ. Хэрэв цаг агаар саатуулахгүй бол нэг сарын дараа бид хөдөлж амжих байх.
Манцев хана налан, толгойгоо унжуулан удаан дуугүй зогсож байснаа сэтгэл өвдөм зэмлэх дуугаар:
- Гарин, Гарин. Би түүнд гиперболоидын тухай санаа хэлж өгсөн. Оливин бүсийн тухай ч түүнд сануулсан. Номхон далайн арлын тухай ч бас л би түүнд хэлсэн. Гарин миний ой ухааныг хулгайлан авч намайг өөрийг минь энэ эзгүй тайгад зэврүүлжээ. Одоо би амьдралаас юу ч авах вэ дээ? Хэвтэх ор, эмч, хүүхдийн будаа... Гарин, Гарин... Хүний санаа хулгайлагч!.. гэснээ муухай тэнгэрийг ажиглан:
Бам чийгээс шүд минь унаж, арьс махыг минь үлд идэж, ухаан санаа минь мунаж, сохорхоо шахсан хүн би... Миний тухай Гарин хэтэрхий хэтэрхий орой санаж дээ... гэв.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 4:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
89

Гарин Европ, Америкийн сонинуудад илгээсэн радио мэдээндээ «Номхон далайд баруун уртрагийн зуун гучин градус, өмнөд өргөрөгийн хорин дөрвөн градуст орших тавин таван хавтгай дөрвөлжин километр талбайтай арал хавсарга жижиг арлуудынхаа хамт Пьер Гарри миний эзэмшил мөн бөгөөд өөрийн тусгаар тогтнох эрхээ эцсийнхээ цусыг дуустал хамгаалахад бэлэн байна» гэж мэдэгджээ.
Гэтэл энэ нь инээдэмтэй шахуу зүйл болов. Номхон далайн өмнөд өргөрөгийн энэ арал эзгүй бөгөөд байгалийн үзэсгэлэнгээрээ ч гайхаад байх юмгүй энгийн л нэг арал байжээ. Тэр ч байтугай аль улсынх болох нь мэдэгдэхгүй будлиан гарчээ. Америкийнх уу, Голландынх уу, Испаных уу? гэдэг нь тодорхойгүй байсан боловч америкчуудтай удаан маргах хэрэг гарсангүй, тэд дураараа болог гээд орхичихов.
Энэ арал нь түүнд хүртэл хөвөхөд зарцуулах нүүрсний үнэнд ч хүрэхээргүй байсан боловч зарчмыг бодож гайхал Пьер Гарриг баривчлан авч нордоггүй даавуугаар хийсэн Америкийн Нэгдсэн Улсын одтой тугийг төмөр баганад уяад энэ арал дээр мөнхөд мандуулан босгох гэж Сан-Францискогоос хөнгөн хэрэх хөлөг онгоц гарчээ.
Хэрэх хөлөг онгоц ийнхүү арал чиглэн хөвжээ. Гаринтай холбоо бүхий инээдтэй тохиолдлын тухай «Хөөрхий Гарри» гэдэг фокстрот зохион дуулж бүжиглэх болов. Энэ дуунд дуулах нь: «Эрлийз хүүхэнд ухаан алдатлаа дурласан хөөрхий Пьер Гарри хүүхнээ хатан болгохоор шийдэж нэгэн жижигхэн арал дээр аваачсан гэнэ. Тэнд хаан хатан хоёр болон фокстрот бүжиг хийжээ. Гэтэл хатан «Хөөрхий Гарри минь, би өлсөөд байна, юм идье» гэжээ. Гарри хариуд нь санаа алдан бүжиглэсээр байлаа. Түүнд цэцэг ногоо, дун лавайгаас өөр юу ч байсангүй. Гэтэл хөлөг онгоц хөвөн ирж сайхан ахмад хатны гараас түшин хамт зоог барихыг хүсжээ. Хатан инээн хөхрөн зоог барина. Хөөрхий Гарри ганцаараа бүжиглэхээс өөр аргагүйд хүрэв...» Нэг үгээр хэлэхэд ийнхүү тоглоом тохуу хийж байлаа.
Арван өдрийн дараа хэрэх онгоцноос радио мэдээ иржээ.
«Арлын харааны газар зогсож байна. Арал харуул хамгаалалттай гэсэн урьдчилсан мэдээ авсан болохоор ойртож очсонгүй. Энэ арлын эзэн гэж өөрийгөө нэрлэсэн Пьер Гаррид тулган шаардах бичиг явуулаад байна. Хариуг маргааш өглөө долоон цагт өг гэж шаардав. Тогтоосон цагт хариу өгөхгүй бол цэргийн анги буулгана» гэжээ
Хөөрхий Гарри зургаан ямхын их бууны өөдөөс нүцгэн гараа зангидах нь өрөвдөлтэй ч инээдтэй ч байлаа... Гэтэл маргааш нь ч, дараачийн хэдэн өдөр ч хэрэх онгоцноос мэдээ ирсэнгүй.
Сүүлчийн удаа лавлахад ч хариу ирсэнгүй. Энэ чинь юу болов! гэж Цэргийн Яамныхан санаа түгшиж эхэллээ.
Дараа нь сонинуудад Мак Линнейтэй хийсэн хачирхал төрүүлсэн хачин ярилцлага гарчээ. Пьер Гарри гэдэг нь олон гэмт хэрэг, тэр дундаа Парисын ойролцоох Вилль Давред болсон учир битүүлэг хүн амины хэрэгт холбоотой, оросын нэрт балмад этгээд инженер Гаринаас өөр хэн ч биш гэж Мак Линней нотолсон байна. Тэр ч байтугай Гариныг уг аралд хүргэсэн хөлөг онгоцон дээр «Анилин Роллинг» пүүсийн толгойлогч, ноён Роллинг сууж явсан учир арлыг эзлэн авсан түүх бүр ч хачин гайхалтай юм гэж Мак Линней мэдэгджээ. Роллингийн мөнгө хөрөнгөөр Америк Европоос асар их юм худалдан авч, ачаа барааг арал руу хүргүүлэх гэж хөлөг онгоц хөлслөн авсан билээ. Гэвч энэ бүх үйл явдал хууль дүрмийн дагуу хийгдэж байсан болохоор Мак Линней дуугүй байсан юм. Гэтэл одоо тэрбээр өөр зүйлийг ярих болов. Юу гэвэл хууль дүрмийг ёсчлон дагадаг Роллинг арлыг эзлэх ичгүүр сонжуургүй балмад хэрэгт холбогдсон нь түүний хүсэл зоригоос гадуур зүйл бөгөөд ямар нэг гайхалтай барьцаа-дарамтад орсон биз. Тэрбумтныг арал дээр албадан хорьж байна гэж тэрбээр нотолжээ.
Ингээд хэрэг тоглоом биш шоглоом боллоо. Гарин ариун нандин хууль ёсыг эвджээ. Гарины наймдугаар сард худалдан авсан зүйлийн тухай мэдээг цагдаагийн газрын төлөөлөгчид цуглуулав. Гэтэл толгой эргэм их тоо, их мөнгө гарчээ. Энэ үед хэрэх онгоц сураггүй алга болоод Цэргийн Яамны эрэл хайгуул ямар ч дүн өгсөнгүй. Энэ сацуу бас анилиний заводуудын дэлбэрэлтийн тухай оросын эрдэмтэн, аюулыг нүдээр үзсэн Хлыновын бичсэн өгүүлэл сонинуудад хэвлэгджээ.
Шуугиан дэгдэв. Үнэхээр, засаг төрийнхнийг харсаар байтал нэг балмад этгээд цэргийн зориулалттай асар их бараа худалдан авч, нэг арал эзэмшин, Америкийн дээд зиндааны иргэдийн нэгийг эрх чөлөөгүй болгосон байлаа. Тэр нь чухам хэн бэ гэвэл ёс суртахуунгүй нэгэн балмад этгээд, хүнийг үй олноор нь алан хядагч, жигшүүртэй зэрлэг амьтан байлаа.
Өөр нэгэн шуугиан тарьсан цахилгаан мэдээ удахгүй ирэв. «Үл мэдэгдэх нэг шинэ маягийн дирижабль Гавайн арлууд дээгүүр нисэн өнгөрч, Гило боомтод бууж бензин, ус базааж аваад Курилийн арлууд дээгүүр ниссээр Сахалины Александровск боомтод газардан дахин ус, бензин сэлбэж, баруун хойд зүг барин алга боллоо. Онгоцны төмөр биен дээр П. Г. гэсэн хоёр үсэг ажиглагдав» гэсэн мэдээ тархав.
Тэгэхэд л бүх нийтээр уулга алдаж, элэнцгийн чинь «Хөөрхий Гарри» москвагийн тагнуул байж шүү дээ! гэлцэн амаа барив. Засгийн газар тун шийдвэртэй шургуу арга хэмжээ ч эхэллээ. Одоо америкийн сонинуудад нэрлэж байгаагаар «Шившигт этгээдүүдийн арал» руу жагсаалын найман онгоцноос бүрдсэн байлдааны флот гарчээ.
Мөн тэр өдөртөө бух дэлхийн радиостанц дэндүү ичгүүр сонжуургүй болхи балмад утга бүхий богино долгионы мэдээ хүлээн авчээ.
«Байна уу! Байна уу! Учир мэдэхгүй хүмүүст Шившигт этгээдүүдийн арал гэж нэрлэгдээд байгаа Алтан арлын радиостанц ярьж байна. байна уу! Миний хэрэгт оролцохгүй байхыг бүх улсын засгийн газраас Пьер Гарри чин сэтгэлээсээ зөвлөж байна. Пьер Гарри арлаа хамгаалан тэмцэх бөгөөд Алтан арлын ус руу орсон байлдааны ямар ч хөлөг онгоц, цэргийн флот арван таван хормын дотор далайн ёроолд живсэн америкийн хэрэх хөлөг онгоцны хувь заяаг давтах болно. Энэ дэлхийн бүх хүмүүс улс төрийн бодлогоо орхин миний нэрэмжит фокстротыг зовох юмгүй бүжиглэхийг Пьер Гарри басхүү чин сэтгэлээсээ зөвлөж байна».

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 5:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
90

Өвөлжөөний ойролцоох жалган дахь даланг сэргээн босгожээ. Цахилгаан станц ч ажиллаж эхлэв. Онгоц буух зогсоол бэлэн үү, үгүй юү? гэсэн яарч тэвдүүлсэн асуулт Алтан арлаас Артур Леви өдөр бүр хүлээж авна.
Цахилгаан соронзон долгионы нэг сайн тал нь гэвэл тэднийг гэнэт үг сүггүй яаруулан хүлээн авагчийн дэлгэцийн өмнө цуглуулан, тэнд Гарины галзуутай дуу «Хэрэв долоо хоногийн дараа зогсоол бэлэн болохгүй бол би дирижабль явуулж таныг буудаж ална, ойлгож байна уу? Волшин?» гэчихээд таг чиг болох аж.
Галт уулын хормойн өвөлжөөнд яаралтай ажил өрнөж байлаа. Нэлээд их газрыг бут ширэнгээс цэвэрлэж, шургийн нарсыг унагаж, газар гүн ухаж шигтгэсэн гурван хөлтэй хорин таван метрийн өндөр цамхаг босгожээ.
Цөм л хүчээ шавхан ажиллав. Гэхдээ Манцев бүхнээс санаа зовж, бусдаас илүү хөл алджээ. Энэ хугацаанд тэрбээр жаал гэдэс гарч сульдаа нь арилсан авч ухаан санаа нь цэлмэхгүй байлаа. Зарим өдөр бүх юмыг мартсан мэт сэгсгэр толгойгоо тэврэн вандан дээр сууж өнгөрөөнө. Эсвэл Машка янгирын уяаг тайлангаа Иванд:
— Хэн ч үзээгүй хараагүй юм би чамд үзүүлье, тэгэх үү, аан? гэнэ.
Манцев янгирын уяанаас зүүгдэн чирэгдэж (хаданд авирахад нь янгир тусална) түүний араас Иван дагаж хоёул галт уулын өрх өөд өгсдөг байлаа.
Шургийн ой дуусахад олон бул чулууны дунд мурий саруй бут сөөг дайралдах агаад бүүр дээшээгээ хаг өвсөөр хучигдсан том том хар чулууд, хаа нэгтээ цас үзэгдэнэ.
Галт уулын өрхний ирмэг яг л асар том циркийн барилга энд тэндээсээ нурчихсан юм шиг шовх шовх үзүүр шомбойно. Манцев эндхийн чулуу болгоныг андахгүй агаад аахилан янцаглан дэвсгээс дэвсэг рүү тахир зам гарган, хааяа сууж амраад босож явна. Тэг тэгсээр нэг тогтуун нарлаг өдөр тэр хоёр өрхний ирмэгт хүрч чаджээ. Сонин гоё шомбогор оройнууд улаан шар зэс мэт царцсан лавын нуурыг тойрон хүрээлнэ. Бөөрнөөс гэрэлтэх наранд шомбогор оройнууд хөх төмрөн царцдас дээр сүүдрээ унагана. Царцдасны баруун захын нэг шомбогороос цагаан утаа суунаглана.
— Тэнд гэж Манцев мойног хуруугаараа утаа суунаглан буй шомбогор юмыг заагаад,— тэнд цооног бий. Тэр бол газрын гүн рүү шургах ёроолгүй «нүх» юм. Ийшээ урьд өмнв нь хэн ч өнгийж үзээгүй билээ... Түүний ёроолд дэлбэрэлт болох үед үүсэх дууны хурдаар гүнийг нь тогтоох гэж лироксилиний зоодой шндчихээд хором хэмжигчээр хэмжиж үзсэн. Тэр «нүхнээс» гарсан хийг шилэн саванд хурааж аваад түүн дундуураа цахилгаан чийдэнгийн гэрэл нэвтрүүлэн, хийн дундуур гарсан тэр цацрагийг нь туяа задлах солонгын дуран дээр задалж үзсэн... Галт уулын хийн туяаны задралаас би сурьма, мөнгөн ус, алт болон өөр олон хүнд металлын ул мөр олсон шүү... Иван, чи ойлгож байна уу?
Ойлгож байнаа, ойлгож байна. За цаашаа яриарай...
Чи ямар ч гэсэн энэ Машка янгираас арай дээр ойлгох байх гэж бодож байна... Нэг удаа галт уул айхтар хүчтэй дэлбэрч газрын гүн дэх аймшгаар хахаж цацан шидлэх үед би үхэх шахаж байж нэг жаахан хий хурааж авсан... Тэгээд эргээд бууж явтал галт уул үүлэнд тултал үнс, том гом бул чулуу шидэллээ. Газар сэрж байгаа аймшигт амьтны нуруу шиг тэр аяараа чичирч байв. Энэ бүгдийг үл хайхрап би лабораторидоо гүйж орон нөгөө хийгээ солонгын дуран дор тавилаа... Иван, Машка янгир чи ч гэсэн цөм сонсож бай... гээд Манцевын нүд гялалзан, шүдгүй ам нь мурилзан,
Менделеевын үелэх системд байхгүй нэгэн хүнд металлын мөр би олсон шүү. Хэдэн цагийн дараа шилэн саванд нөгөө металл задарч эхлэхэд сав шар, дараа нь цэнхэр, дараа нь хурц улаан өнгөөр гэрэлтэв... Би болгоомжлон холдлоо, гэтэл шилэн сав, лабораторийн минь тал дэлбэ үсэрлээ... Энэ үл мэдэгдэх металлыг би М үсгээр нэрлэв. Миний овог, энэ янгирын ч нэр М үсгээр эхэлдэг, тэгээд ч энэ нээлт бид хоёрт хоёуланд минь оногдох тул би М үсгээр нэрлэлээ. Чи ядахдаа жаахан ч гэсэн ойлгож байна уу?
Николан Хрнстофорович, цааш нь яриарай...
Энэ металл М нь Оливин бүсийн хамгийн гүнд оршино. М нь задран асар их дулааныг гаргана... Газрын цөм металл М-ээс бүтдэг гэж би нотолж байна. Гэхдээ газрын цөмийн дундаж нягтрал ердөө л найман нэгж бөгөөд энэ нь ойролцоогоор төмрийн нягтрал юм шүү дээ. Харин металл М түүнээс хоёр дахин хүнд иймээс газрын гол төв нь хоосон зай байж таарах юм.
Манцев, Иван янгир хоёрыг харж хуруугаа өргөн, зэрлэгээр хөхрөн:
- Явъя, өнгийж харж үзэх үү?.. гэлээ.
Тэр хоёр янгираа хөтлөн хадтай нуруунаас хөх төмрөм царцдас дээр буун утаа буугиж байгаа шомбогор шовгор луу явав. Царцдасны ангалаас халуун агаар уугина. Хаа нэгтээ ёроолгүй гүн нүх хөлийн дор харлана. Манцев янгирын хамрыг нясалснаа:
Машкаг доор орхивол дээр гээд Ивантай хамт бутран унах халуун хайргаас зууран чангаасаар шовгор өөд өгслөө.
— Элэглэж хэвтээд хар!
Шовгорын амсар дээр тэр хоёр утааны дээд талд хэвтэн тонгойж харав. Шовгорын дотор гүнзгий, долоон метр хирийн голчтой зууван нүх харлана. Тэндээс уугих чимээ хэчнээн ч юм гүнзгийд өнхөрч унаж байгаа чулууны алсын нүргээн сонсогдоно.
Нүд нь жаал дасмагц Иван асар их гүнээс гарч байгаа улаавтар гэрлийг ялгаж харлаа. Гэрэл нэг бүдгэрэн, нэг тодрон байснаа тодрон асаж хурц улаан ягаан болов... Газар хүндээр амьсгалж байлаа. Том том чулууд улам аймшигтайгаар нүргэлнэ.
Хөөрөлт эхэлж байна, хурдхан холдъё. Энэ гэрэл долоон мянган метрийн гүнээс гарч байгаа юм. Тэнд металл М задран, алт, мөнгөн ус буцлан ууршиж байгаа гэж Манцев өгүүлэв.
Тэгээд Иваныг бүснээс нь чангаан уруудлаа. Шовгор орой чичрэн чичирсээр цацран бутарч хагарсан тогооноос гарах уур шиг бөнн утаа олгойдон, нүд сохлом хурц улаан гэрэл намхан үүлсийг будан ёроолгүй гүнээс годгодно...
Манцев янгирынхаа хүзүүний уяанаас шүүрч аваад:
— Гүйгээрэй, гүйгээрэй, хүүхдүүдээ!.. Одоохон чулуун мөндөр бууна шүү... Түргэлээрэй гэлээ.
Хадат гүвээн дээгүүр хүнд нүргээн тархаж, галт уул том том бул чулуугаар шидлэн оргиллоо... Манцев Иван хоёр гараараа толгойгоо халхлан гүйхэд өмнө нь янгир нь хүзүүнийхээ уяаг чирэн харайна.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 5:39 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
91

Онгоцны зогсоол бэлэн болжээ. Тэнгэрийн муухайг заах барометрийг үл хайхран Алтан арлаас дирижабль гарлаа гэж мэдээлэв.
Энэ өдрүүдэд Артур Леви Манцевтай гайхамшигт нээлтийнх нь тухай илэн далангүй ярих гэж оролджээ. Ажилчдаас зайдуухан вандан дээр Манцевтай зэрэгцэн сууж дашмагтай спиртээсээ цай руу нь тонгойлгоно.
Ажилчид шилмүүс дэвсэн шалан дээр хэвтэцгээнэ. Хааяа хааяахан тэдний нэг нь босон галд хушны үндэс шидэн сэргээнэ. Галд утаат хана, ядарч сахал үс нь ургасан хүмүүсийн нүүр царай гэрэлтэнэ. Дээвэр дээгүүр салхн исгэрнэ.
Артур Леви аль болохоор эелдэг, тайван бөгөөд зөөлхөн ярихыг хичээнэ. Гэвч Манцев ухаан санаагаа гээчихсэн юм шиг байлаа...
— Артур Артурович, үгүй, таныг өөрөөр хэн ч гэдэг билээ... Та сонс л доо. Битгий зальдах гээд бай. Миний хамаг цаас, тооцоо, гүн өрөмдлөгийн зураг төсөл, өдрийн тэмдэглэл цөм төмөр хайрцагт тун найдвартай нууц газар байгаа... Миний нисээд явчихсан хойно түүнийг хэн ч, тэр ч байтугай Гарин өөрөө ч авч чадахгүй. Тамлан зовоолоо ч би өгөхгүй...
Николай Христофорович та тайвшир, бид чинь үнэнч шударга улс шүү дээ.
— Намайг усан тэнэг гэж бодоо юу! Гаринд бол миний тооцоо, надад болохоор амьд явах чухал байгаа юм. Би өдөр бүр халуүн анхилуун усанд биеэ угааж, үнэтэй тамхи татан, сайхан дарс шимж суумаар байна... Шүдээ тавиулчихаад амттай мөөг зажилж суух цаг ирнээ... Би бас нэр алдрыг хүсэж байна! Би нэрээ гаргах юм хийсэн хүн!.. Гарин, та нарыг ёстой чөтгөр шулам...
Николай Христофорович, та Алтан арал дээр хаан шиг л амьдарна шүү дээ.
— Больж үз. Би Гариныг мэдэж байна... Гарин гэдэг чинь миний оюун ухаанаар бүтэж бүрэлдсэн болохоор тэр намайг үзэн яддаг... Би байгаагүй бол тэр муу нэг хармааны хулгайч л байх байсан... Та миний дэвтэр, туршилтын тооцоог биш, харин уураг тархийг минь дирижабль дээр аваад явна даа.
Иван Гусев энэ яриаг хагас дутуу чих тавин сонслоо. Зогсоол бэлэн болсон шөнө Иван вандан дээгүүр мөлхсөөр унталгүй хэвтэж байсан Манцев руу ирж чихэнд нь:
- Николай Христофорович, эднийг бүү тоо. Ленинград явъя, аан... Тарашкин бид хоер таныг нялх хүүхэд шиг асарч тэтгэнэ... Шүд ч тавиулна... Сайн орон сууц ч олно. Энэ хөрөнгөтнүүдээр та юугаа хийх вэ?..
- Үгүй. Иван минь, үгүй. Би гэдэг сөнөсөн хүн. Миний хүсэл гэдэг хэтэрхий жолоогүй юм гэж Манцев гуалингуудын хооронд утаанд идэгдсэн хөвд хонгорцоглон унжсан тааз өөд ширтэн хэлээд,
— Долоон жил энэ чөтгөрийн дээвэр дор хүсэл мөрөөдөл минь буцаллаа... Би одоо нэг ч өдөр хүлээхийг хүсэхгүй...
Энэ «францын экспедиц» гэдэг юу болохыг Иван Гусев аль хэдийнээ ойлгон, хүмүүснйн яриаг чагнаж ажиглан, дүн шинжилгээ хийнэ.
Манцеваас Иван уяатай юм шиг салахгүй даган, энэ сүүлчийн шөнө нүд нь анилдаад ирэх үед шувууны өдөөр хамар луугаа хатган сэрвэгнүүлж, эсвэл өвдмөөр газраа чимхэн унтсангүй хонов.
Үүрээр Артур Леви хүрмээ ууртай өмсөж, ороолтоороо хүзүүгээ сайн гэгч ороочихоод хажууханд нь газар оромжинд байгаа радио станц руу явав. Иван Манцевыг нүд цавчилгүй ажиглана. Артур Левиг дөнгөж гармагц Манцев бүгдийн унтаж байгаа эсэхийг нэг тойруулж харчихаад вандан дээрээс болгоомжтойхон гулган бууж хамгийн харанхуй буланд очиж толгойгоо өргөв. Нүд нь юм үзэхгүй тул эргэж галд давирхайтай цуцал хаяахад гал дүрэлзэн асав. Тэрбээр дахин булан руу очив.
Иван Манцевын юу харж байгааг таамаглаж байлаа. Дээвэр хана хоёрын гуалингуудын ам нийлэх тэр буланд дээврийн гуалингийн нэг завсар харлан харагдах агаад тэнд чигжсэн хөвд унасан байлаа. Энэ л Манцевыг зовоожээ... Тэрбээр өлмий дээрээ өндийсхийн намхан таазны нэгтээгээс хар хөвд таслан авч нөгөө харлан байсан завсар муу хүчлэн чихэв.
Иван хамраа сэрвэгнүүлж байсан өдөө хаячихаад хажуу тийш эргэн, толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөн унтаад өглөө...
Цасан шуурга намдахгүй л байлаа. Зогсоолын шургаас аргамжаатай асар том дирижабль хоёр дахь өдрөө цасан тал дээр дэнжгэнэнэ. Шураг шажигнан тахийна. Навчин тамхи шиг хэлбэртэй асар том хөлөг ганхан, дороосоо агаарт өлгөгдсөн төмөр чиргүүлийн ёроол шиг харагдана. Хөлгийн бөөрийг цаснаас багийнхан арайхийн л амжин цэвэрлэж байлаа.
Хөлгийн дарга дирижабль дээрээс доор зогсож байгаа Артур Левид хандан:
— Хөөе! Артур Артурович, яасан бэ? Хөдөлцгөөе... Хүмүүс хамаг хүчээ барлаа.
Леви шүднийхээ завсраар:
— Би яаралтай дахин ярьлаа. Юу ч болсон, яасан ч гэсэн хүүг заавал авчир гэж байна.
— Шураг одоохон хугарна даа...
Леви мөрөө хавчив. Уул нь учир явдал хүүтэй ч холбоогүй байлаа. Иван тэр шөнө алга болчихжээ. Түүнийг хэн ч санасангүй. Үүрээр нисэж ирсэн дирижабль талбай дээгүүр цасан үүлэн дунд эргэлдэн эргэлдэн арайхийн буухад түүнийг тэр дор нь аргамжив. Хөлөг дээрээс хүнс, идэх юм зөөж буулгав. (Экспедицийн ажилчид хангамжтай хүнс, шагнал өгөхгүй юм бол дирижаблийн бөөрийг хага зүснэ гэж Артур Левид мэдэгджээ.) Артур Леви хүүг алга болсныг мэдээд тоосон ч үгүй.
— За яахав гэж боджээ.
Гэтэл хэрэг бишидлээ.
Манцев агаарын хөлгийн бүхээг рүү хамгийн түрүүнд оров. Тэгснээ нэг хормын дараа ямар нэг юманд санаа нь ихэд зовсон байртай хөнгөн цагаан шатаар буун өвөлжөөнийхөө зүг майжганав. Тэр даруйхнаа Манцевын цөхөрсөн уулгалсан дуу гарч, гараа савчин галзуу хүн шиг гүйн гарч ирээд:
— Төмөр хайрцаг хаа байна? Хэн миний бичиг цаасыг авсан бэ?.. Чи, чи авсан биз дээ! Өгөр хог!
Ингэж хашгираад Левийг захнаас нь шүүрч аван малгайгий нь унатал сэгсрэв...
Дирижабль авахаар ирсэн тэр үнэт бичиг, тооцоог золигийн хүү аваад алга болчихжээ гэдэг нь тодорхой боллоо. Манцев солиорон:
— Миний бичиг тооцоо, дүгнэлт! Хаа байна! Хүний тархи энэ бүхнийг сэргээн санаж чадахгүй!.. Би Гаринд юу өгөх вэ? Юу хэлэх вэ? Би бүгдийг мартчихсан...
Леви хүүг эрж олох хүмүүс гаргахад тэд дургүйцэн үглэж унтууцан байж зөвшөөрөв. Манцев тэднийг Шайтан чулууны зүг дагуулж явлаа. Леви хумсаа мэрэн хөлгийн дэргэд үлдэв. Нэлээд хугацаа өнгөрлөө. Эрэлд явсан хүмүүсээс хоёр нь эргэж ирэв.
— Шуурга ширүүсэн нэг ч алхахын арга алга...
— Манцевыг яасан бэ? гэж Леви хашгирав.
— Хэн мэдэх юм?.. Төөрчихөө биз!
— Манцевыг ол. Хүүг ч ол... Тэр хоёрыг олсон хүнд арав арван мянгыг алтаар өгнө.
Үүл харлан, орой болж байлаа. Салхн ширүүсэв. Хөлгийн дарга аргамжааг огтлон нислээ шүү гэж дахин айлгаж эхлэв.
Тэгтэл ч Шайтан чулууны тэндээс дах нь дан цас болсон өндөр хүн үзэгдлээ. Тэр хүн Иваныг тэвэрчээ. Леви түүн рүү гүйн очиж, бээлийгээ суга татан авч хүүгийн үстэй хүрмэн дотуур гараа шургуулав. Иван унтсан мэт хөдөлгөөнгүй агаад хөшиж хөлдсөн гар нь Манцевын үнэт бичиг тооцоотой төмөр хайрцгийг цээжиндээ чанга тэвэрчээ.
— Амьд байна, амьд байна, жаахан л хөлдөж гэж өндөр хүн хэлээд цас шавсан сахлаа хөдөлгөн баяртай инээмсэглэв.— Одоохон зүгээр болно. Дээш нь гаргах уу? гэж асуугаад хариу хүлээлгүй Иваныг бүхээг рүү аваачлаа.
— За, яахав, нисэх үү? гэж хөлгийн дарга дээрээс хашгирав.
Артур Леви түүн рүү эргэлзэнгүй харснаа:
— Та нисэхэд бэлэн үү? гэж асуув.
— Бэлэн.
Харлан байгаа үүлэн хананаас цас будран эргэлдэн байгаа Шайтан чулууны зүг Леви дахин нэг харлаа. Хамгийн гол нь хайрцаг гарт орсон хойно болоо юм биш үү!
Леви хөнгөн цагаан шат өөд үсрэн гарч «Хөдөлцгөөе! Аргамжааны үзүүрийг өгөөрэй, нөхөдөө» гэв.
Тэрбээр бөхгөр хаалгыг онгойлгон бүхээг рүү орчихов. Зогсоолын шурагт уяатай аргамжааг тас хэрчихэд мотор нүргэлэн сэнс эргэлдэж гарлаа.
Яг энэ үед шуурганд туугдсан Манцев цасан шуурган дундаас гарч ирэв. Салхи үсийг нь босгон хийсгэнэ. Тэрбээр нисэж байгаа хөлгийн зүг гараа сунган тогтоохыг оролдсон янзтай:
- Зогсоорой!.. Зогсоорой!.. гэж сөөнгөтөн хашгирна. Хөнгөн цагаан шат газраас нэг метр хиртэй хөндийрсөн үед Манцев ухасхийн шатны доод гишгүүрээс шүүрэн авлаа. «Боль. боль» гэж хэдэн хүн буулгах гэж дахнаас нь чангаав. Гэтэл Манцев тэднийг өшиглөн холдуулав. Хөлгийн төмөр ёроол ганхан. мотор дүнгэнэн, сэнс хүрхрэн эргэлдэнэ. Хөлөг онгоц эргэлдэн хуйрлах цасан үүлийг чиглэн дээшиллээ. Манцев шатны доод гишгүүрээс хачиг шиг зүүгджээ. Түүнийг өндөрт өргөсөөр байлаа... Хөл нь алцганан, дахных нь хормой далбаганан тэнгэрээд одох нь дороос харагдана.
Манцев хаана хүртэл ниссэн, ямар өндөрт очоод тасарч унасныг доор нь зогсож байсан хүмүүс харсангүй.


_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 5:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
92

Хатагтай Ламоль дирижаблийн хөнгөн цагаан бүхээгийн цонхоор тонгойн доош дурандана. Дирижабль цэлмэг тэнгэрт эргэн хедлөхтэй үгүйтэй удаан ниснэ. Дирижаблиас мянгаад метрийн доор хязгааргүй өргөн далай цэнхэртэнэ. Түүний голд сонин хэлбэртэй нэгэн арал бараантана. Дээрээс нь харахад энэ арал Африк тивийн жижигрүүлсэн дүрсийг санагдуулна. Зүүн, өмнө, зүүн хойд талд нь хөөсөн эмжээрт ороогдсон чулуурхаг жижигхэн арлууд, гүехэн харгиатай газрууд толбо шиг харлан харагдана. Арлын баруун талаарх далайд бүртийх ч бараагүй аж.
Гүнзгий буланд эргийн элсэн зурвасаас холгүйхэн ачааны хелөг онгоцнууд зэрэгцэн зогсох нь үзэгдэнэ. Зоя тоолбол хорин дөрөв байв. Тэр хөлөг онгоцнууд усан дээр унтаж байгаа цох хорхой шиг ажээ.
Арал утас шиг нарийхан олон замаар огтлогдсон байх агаад энэ замууд арлын зүүн хойно орших шил толь гялалзах хадархаг газар очиж нийлнэ. Энэ бол элсэрхэг тохойд барьж дуусаж байгаа харшийн дээвэр гялбаж байгаа нь тэр ажээ.
Арлын өмнө этгээдэд дээрээс нь харахад хүүхдийн тоглоом шиг эмх замбараагүй барилга байгууламж, бэхлэлт, сараалжин цамхаг, төмөр зам, түүгээр гүйх тэргэнцэр үзэгдэнэ. Салхин хөдөлгүүрүүд арав хориороо эргэлдэн харагдана. Цахилгаан станц болон усан хөөргийн яндангуудаас утаа олгойдно.
Эдгээр барилга байгууламжийн дунд хэрд, талд уурхайн ам харлан байх бөгөөд түүнээс эргийн зүг өргөн төмөр тууз хөврөн, ялгаж гаргасан чулуулгийг зөөж, цааш шороо утгагчдын хөвдөг гүүр далай руу чийгийн улаан хорхой мэт сунан шургажээ. Уурхайн аман дээгүүр уур утаа үүл болон дэгдэнэ.
Өдөр шөнөгүй, зургаан ээлжээр уурхайн ажил өрнөж байв. Гарин газрын гадаргын боржин хуягийг нэвтэлж байгаа нь энэ аж. Энэ хүний шазруун зан галзуурахдаа дөхөж очсон байлаа. Ламоль хатагтай тэрхүү уур мананг дурандан харахуйяа наранд шарагдаж алтарсан гар нь үл мэдэг чичигнэнэ.
Далайн булангийн намхан эрэг дагаж олон агуулах, сууцны байшингийн дээвэр шугамдсан юм шиг эгнээ эгнээгээр жигдэрчээ. Замын дагуу хүмүүсийн дүрс шоргоолж мэт бужигнан авай. Машин, мотоцикл давхилдана. Арлын дунд нэгэн нуур цэнхэртэн харагдах агаад түүнээс эх авсан бяцхан гол өмнө зүг мушгиран ташгиран оджээ. Голын захаар тариа ногооны зурвас үргэлжилнэ. Толгодын энгэр бол маргад эрдэнийн өнгөөр нүд чийглэж, мал сүрэг бэлчин яваа нь харагдана. Зүүн хойд талд нь ордны өмнөхөн хад цохионы дунд таримал модод, цэцгийн хүрээлэн өнгө булаалдан сэтгэл татна.
Хагас жилийн өмнө энд далайн давсанд сааралтан бүрэгдсэн хад чулуу, харгана, артууз төдийхөн эзэнгүй цөл л байсан билээ. Мянга мянган тонн химийн бордоо хөлөг онгоцоор зөөн авчирч, худаг гарган, том модод, цэцгийн үр суулгаснаар ийм болжээ.
Далайн давалгааны цасан цагаан хөөсөөр угаагдаж, наран дор эрхлэн тарваадах энэхүү газрын бяцхан хэлтэрхийг Зоя агаарын хөлгийн өндрөөс ширтэхдээ гартаа барьсан эрдэнэ сувдыг эргүүлэн тойруулан шинжих мэт нэвт шувт харж байлаа.

93

Хорвоод долоон гайхамшиг байсан. Хүний ой ухаан биднийг хүртэл гуравханыг нь хадгалжээ. Энэ нь Эфес дахь Дианы сүм (Эфес дахь Дианы сүм эртний ромын сар ба ан авын охин тэнгэр Дианад зориулан Эфес хотноо босгосон сүм, уран барилгын чадлаар ихэд алдаршсан, манай эриний өмнөх 356 онд Герострат гэдэг грек хүн нэрээ мөнхжүүлэхийн тулд шатаажээ.), Семирамидын цэцэрлэг (Семирамида Вавилоны домогт хатан хаан, түүний хаанчлалын үед «дүүжин цэцэрлэг> гэгчийг орд харшийн дээвэр дээр байгууддаг байв.), Родосын асар том зэс хөшөө (Родосын асар том зэс хөшөө -Родос арлын хөлөг онгоцны зогсоол дээр эртннй грекийн нарны тэнгэр Гелиост зорнулан босгосон хөшөө.) бөлгөө. Бусдынх нь тухай дурдатгал Атлантын далайн ёроолд живжээ.
Хатагтайн өдөр бүр давтан хэлдгээр Алтан арлын уурхай хорвоогийн найм дахь гайхамшиг болох ёстой байлаа. Далайн амьсгаа, нарны гэгээ тэр чигээрээ айлчлах саруул том цонхтой дөнгөж сая гараас гарсан ордны их танхимд үдшийн зоог дээр Ламоль хатагтай:
- Гайхамшгийн төлөө, аугаа ихийн төлөө, алив юманд зүрхлэн хөдлөхийн төлөө! хэмээн хундага өргөхөд бүгд суудлаасаа босож Ламоль хатагтай Гарин хоёрт баяр хүргэв. Энд бүгдээрээ л хийж байгаа ажил, бодолдоо хөөрч улайрсан хүмүүс байлаа.
Эрх зөрчиж байгаа тухай эх газар дээр донгосож л байг. Нохой долоо! Энд өдөр шөнөгүй уурхайн худаг дүнгэнэн утган зөөх дамжуулга шанага харчигнан газар малтаж алтны яндашгүй их нөөцөд дөх дөхсөөр байна. Сибирийн малтмал, Калифорнийн судал, Клондайкийн цасан цагаан дайд юу ч биш, гар үйлдвэрлэл шүү дээ. Энд боржин цоолж, буцалмал оливинийг л давлаа бол хөлийн дор хаа сайгүй алт юм чинь.
Заяа муут Манцевын өдрийн тэмдэглэлээс Гарин ийм нэгэн зүйлийг олжээ. Үүнд:
«Дөрөвдвгч мөсөн галавын үе шувтарч адгуус амьтдын дотроос хойд хөл дээрээ босож үсэн бүрхэвчээ гээсэн нэгэн амьтан асар хурднаар хувиран өөрчлөгдөж, амны нь хөндийд янз бүрийн авиа чимээ гаргах аятай тохьтой нөхцөл бүрэлдэж байгаа манай энэ зуунд дэлхийн бөмбөрцөг ямар янзтай байна вэ? гэвэл ийм буюу.
Дээд давхарга нь цардуу боржин чулуулгаас бүтэх бөгөөд таваас хорин таван километр зузаан байна. Энэ давхарга гадуураа далайн лаг хусам, сөнөсөн ургамал (нүүрс), үхсэн амьтан нефтийн үетэй байх бөгөөд дэлхийн бөмбөрцгийн хоёр дахь давхарга нь Оливин бүс буюу хайлмаг металлууд болой.
Энэхүү халуун хайлмаг Оливин бүс нь ганц нэг газар, тухайлбал Номхон далайн зарим районд газрын гадаргад тун ойрхон, таван километр хүртэл тулж ирсэн нь буй. Энэхүү хоёр дахь халуун хайлмаг давхаргын зузаан одоо үед зуун километрээс хол давсан бөгөөд зуун мянган жил дутамд бүтэн нэг километрээр нэмэгдэж байгаа юм.
Халуун хайлмаг Оливин бүсэд гурван давхарга байх бөгөөд газрын гадаргад хамгийн ойр нь галт уулын хаяж цацаж байдаг тэр үнс шаар, хайлмаг лав бөлгөө, дунд давхарга нь оливин, төмөр, никель, өөрөөр хэлбэл намрын шөнө од шиг харваж тэнгэр цуу татаж бууж ирдэг солирын найрлага бөлгөө, эцэст нь гурав дахь буюу доод давхарга гэвэл алт, цагаан алт, цирконий, хар тугалга мөнгөн ус болой.
Оливин бүсийн энэ гурван давхарга шингэрсэн байдалд ортлоо нягтарсан гелийн хийн давхарга дээр тогтох нь зүйрлэвээс өдөн дэрэн дээр унтаж буй дагина мэт. Энэхүү гелийн хийг атомын задралын бүтээгдэхүүн гэж ойлгож болно.
Эцэст нь энэ шингэрсэн хийн давхаргын цаад талд бөмбөрцгийн цөм буй. Энэ нь төмөрлөг хатуу зүйл байх бөгөөд хасах хоёр зуун далан гурван градус буюу ертөнцийн зайн температурт оршино.
Бөмбөрцгийн цөм хэд хэдэн хүнд радиоидэвхт металлаас бүрэлдэх бөгөөд тэднээс хоёр нь бидэнд мэдэгдэж буй. Энэ нь Менделеевийн үелэх системийн төгсгөлд байдаг уран, торий хоёр бөлгөө. Гэхдээ эд нар бол өөрсдөө одоо болтол байгальд илрээгүй хэт хүнд үндсэн металлын задралын бүтээгдэхүүн юм.
Би тэдний ул мөрийг галт уулын дэлбэрэлтийн хийн дотроос олж ажигласан. Энэ бол М гэгч металл. Энэ нь цагаан алтнаас арван нэг дахин хүнд, радиоидэвхжлийн хувьд хэмжээлшгүй их хүчтэй. Хэрвээ ганц килограмм ийм металлыг газрын гадарга дээр гаргаж ирэх юм бол эргэн тойрны хэдэн саахалт газар бүх амьд амьтан үхэж, амьгүй бүхэн нь радиоидэвхт хальсаар бүрхэг- дэн харанхуй шөнөөр ч гэрэлтэж байх болно.
Бөмбөрцгийн цөмийн хувийн жин дөнгөж найман нэгж (төмрийн хувийн жин) байдаг нь цөм төмрөөс бүтсэн гэх эндүү бодолд хүргэж, мөн металл М дэлхийн цөмд сая атмосферын даралтан дор сийрэг байдалтай байдаг гэж үзэж нэгэнт болохгүй болохоор дараах ганц дүгнэлтийг хийж болох юм. Үүнд:
Дэлхийн цөм нь дотроо хийтэй бөмбөлөг лүгээ асар өндөр даралтад талсжсан гелийн хийгээр дүүргэгдсэн М металлын бөмбөг шиг юм байж таарна.
Дэлхийн цөмийг бүрдүүлж буй М металл ямагт өөр хөнгөн металл байж задрахдаа хязгааргүй их температур ялгаруулдаг учраас дэлхийн цөм аажимдаа халж байгаа юм. Хэдэн тэрбум жилийн дараа дэлхий нэвт шувт халсны дүнд галт бөмбөг шиг дэлбэ үсэрч, дэлхийг сар эргэдэг тойргийн дайны голч той хийн бөмбөлөг болоод сансрын хүрээлэнд нэгэн жижигхэн од нэмэгдэн гэрэлтэх болно. Тэгснээ зугуухандаа хөрөн агшиж дахиад л одоогийнхоо байгаа хэмжээнд эргэж орох юм. Дахиад л амьдрал үүсэж, нэг тэрбум жил болоход хүн буй болоод, хүн төрөлхтний хөгжил хурдсан, нийгмийн дээд байгууламжийн төлөө тэмцэл өрнөх болно.
Дэлхий дахиад л атомын задралын хүчээр халж эхлэх бөгөөд бас л нэг дэлбэ үсэрч жижигхэн гялаан од болно.
Энэ бол газар дэлхийн амьдралын орчил юм. Энэ орчил тоо томшгүй олон байсан, тоо томшгүй олон байх ч болно. Үхэл гэж үгүй. Мөнхийн шинэчлэл байна...»
Манцевын өдрийн тэмдэглэлээс Гарин ийм зүйл уншсан ажээ.


*Зураг яаж оруулах билээ? Мэддэг хүн бна уу? Дэлхийн бөмбөрцгийн огтлол зургийг оруулах гсн чаддаггүй ээ

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 6:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
94

Уурхайн хана болд хуягаар бүрхмэл агаад малталт гүнзгийрэхийн хэрээр галд тэсвэртэй аварга том ган цагирагуудыг гүн рүү буулгана. Тэр нь уурхайн температур гурван зуун градус хүрч буй тэр газрыг хүртэл зоогдсоор байлаа. Энэ нь санамсаргүй, гэнэт болсон явдал бөгөөд газрын гадаргаас тавхан километрийн гүнд тохиолджээ.
Ажилчдын нэг ээлж хоёр гиперболоидын хамт уурхайн гүнд сөнөв.
Гарин сэтгэл ханамжгүй байлаа. Ган цагираг буулгах, бэхлэх ажиллагаа хундрэв. Уурхайн хана улайдах болсон тул шахмал хийгээр хөргөх бөгөөд тэр нь царцахдаа лут бөх хуяг болдог байлаа.
Уурхайн голч ялихгүй хорин метр. Дотроо агаар оруулах гаргах систем, бэхэлгээ, цахилгаан хэлхээ, утган зөөх дамжуулга шанагатай дюралюмин худгууд, элеватор дамжуулгын талбай, шингэрүүлсэн агаарын машин, гиперболоид байрлах талбай зэрэг маш нарийн төвөгтэй системүүд агуулах бөлгөө.
Өргөж буулгах дүүжин шат, элеватор, машин цөмөөрөө л цахилгаанаар хөдөлнө. Уурхайн хананд байсхийгээд л хөндий агуй гаргаж өгөх бөгөөд тэнд нь машин техник агуулан хадгалах газар, ажилчид амрах байр буй. Гол уурхайн ажлыг хөнгөвчлөх зорилгоор зургаан метрийн голч бүхий хоёр дахь уурхайг Гарин нээж, энэ уурхайд, шахсан хийн хурдаар хөдөлдөг цахилгаан шат агуйнуудыг холбож өгчээ.
Хамгийн гол ажил болох өрөмдлөг нь гиперболоидын тасам туяа, шингэрүүлсэн агаар хөргөх утган зөөх дамжуулга шанаганы хам ажиллагааны үр дүнд хийгдэж байлаа. Шамонитын нүүрстэй вольтын нумнаас тэжээл авах тусгай байгууламжийн арван хоёр гиперболоид чулуулгийг хайлуулмагц шингэрүүлсэн агаараар шүршиж өгнө. Хөрөхдөө олон жижиг хэсэг болж бутарсан тэр чулуулаг дамжуулга шанаганд утгагдан орох бөлгөө. Утаа угаар, уур цан хүчит салхилуурт сорогдон одно.

95

Алтан арлын зүүн хойд хэсэгт орших ордон Ламоль хатагтайн уран сэтгэмжээр баригдсан болой.
Энэ бат шил, ган, хүрэн улаан гантиг чулуунаас бүтсэн аварга том байгууламж юм. Өрөө, танхим таван зуу бөлгөө. Хоёр өргөн гантиг чулуун шат бүхий нүүрэн тал далайгаас ургасан мэт. Далайн давалгаа шатны өлмийг долоон буцах агаад шатны хоёр талын довжоонд цэцгийн том том ваар энгийн нэгэн хөшөө баримал байдгийн оронд алтан шармал бөмбөлөг бүхий дөрвөн хүрэл сараалжин цамхаг босгосон нь далайн зүгээс халдаар ирэх дайсны омгийг дарах цэнэгтэй гиперболоид тэнд буй ажээ.
Шат нь задгай жигүүр хүртэл дээш сунайж, тэнд олон дөрвөлжин баганатай хоёр орц ордны дотогш хөтөлнө. Мисир газрын барилгын хийц дуурайлгаж шальгүй налуу барьсан энэ чулуун ордны нүүрэн тал илүү дутуу гоёл чимэггүй. өндөр явцуухан цонх, хавтгай дээвэртэй нь баахан уйтгартай албархаг төрхийг бүрдүүлжээ. Гэвч мөлхөж ургадаг сарнай, удын найлзуур, цахирмаа, голт бор, бүйлээс модод яая даа гэтэл өтгөн ургасан дотор талын цэцэрлэг рүү харсан тал нь тун ч баян тансаг агаад харин ч эрх танхийн шинжийг сэтгэлд сэм шивнэнэ.
Хоёр их дааман хүрэл хаалга арлын гүн рүү орох нь их цайз ажээ. Хажуухан талд нь хадан цохион дээр зуун тавин метрийн өндөр сараалжин цамхаг Гарины унтлагын өрөөтэй газар доогуурх нууц хаалгаар холбоотой бөгөөд цамхгийн дээд талбай дээр асар их хүчтэй гиперболоидууд зоолттой, хуяг хамгаалалт бүхий цахилгаан шат хэдхэн хормын дотор нисэн хүрэх бөлгөө. Хэн ч, тэр бүү хэл Ламоль хатагтай ч цамхгийн ёроолд очих эрхгүй байлаа. Энэ бол алтан арлын анхны хууль билээ.
Харшийн зүүн жигүүрт Ламоль хатагтай, баруун жигүүрт Гарин, Роллинг нар суух бөлгөө. Энд өөр хэн ч үл сууна. Энэ харш нь Ламоль хатагтай ертөнцийн эзэн болчихоод тоост хорвоогийн нүгэлтнүүд дотроос хэн нэгийг таалан урьж, гийгүүлэн соёрхох тэр цагт л жинхэнэ хэрэг болох ёстой байлаа.
Хатагтай ч энэ дүрд тоглохоор эртнээс бэлтгэн сургуулилж, зав зайгүй ажиллаж байв. Өглөө босох, орж гарах, том жижиг хүлээн авалт хийх, зоог барих, найр цэнгээн үйлдэх энэ бүхнийг ёс горимоор этгээд сонин байлгах гэж тусгай сургууль хийнэ. Түүний жүжигчний авьяас улам бүр гаарч, тэрбээр дэлхийн тайз-дэвжээн дээр заяагдсан хүн гэж өөрийгөө магтан сайрхах болов. Ёс журмыг заалган боловсруулах гэж алдартай бүжиг дэглэгч байсан цагаач орос хүнийг урьж гэрээ хийгээд хуучны орос маягаар тэргүүн сайд хэмээн нэрлэж, «Тэнгэрлэг Зоягийн» гэгдэх цагаан туузан дээрээ очир алмастай алтан одонгоор хөхүүлэн шагнажээ.
Энэхүү ордны дотоод дүрэм журмаас гадна тэрбээр Гаринтай хамтран ирээдүйн хүн төрөлхтний хуулийг боловсруулан «Алтан зууны номлол» гэдгийг зохиож байв. Энэ нь үндсэн санаа, төсөл төдий агаад цаашид хууль эрхийн хувьд билүүдэж боловсруулах хэрэгтэй гэнэ. Гаринд өчүүхэн ч зав үл гарна. Иймд Зоя түүний зав чөлөөг харуулдан өрөөндөө хурдан бичээч хоёр хүүхэн өдөр шөнөгүй жижүүрлүүлэх бөлгөө.
Гарин шууд л уурхайгаас ядарч туйлдсан, бохирдож халтартсан юм, машины тос, шороо тоос ханхлуулан ирж хам хум хооллочихоод торгон диван дээр бүхлээрээ өнхрөн унаж, тамхины утаанд живдэг (тэрбээр ёс журмаас гадуур, хүнээс этгээд байх эрхтэй гэж дархлагдсан) байлаа. Зоя зөөлөн хивсэн дээгүүр хөвөх мэт хөнгөн алхаж, том сувдан эрх туранхай цагаан хуруугаараа эргүүлэн Гаринтай ярилцах гэсэн хүслээ илтгэнэ.
Хурдан бичээч нар санааг тэмдэглэн авч, шөнөдөө машиндаад өглөөгүүр хатагтайн оронд хүргэж өгдөг байлаа.
Зарим нэгэн асуудлаар магадлан шннжлэх хэрэг гарвал Роллингийг урина. Тэрбээр бүрэн дуусаагүй ч гэсэн гайхамшигтай сайхан тоноглосон байранд суух бөгөөд зөвхөн ширээнд ирж сууна. Түүний зориг, бардам зан аль хэдийнээ хугарчээ. Энэ хагас жилийн дотор бүр шалчийж орхисон байлаа. Тэрбээр Гаринаас айж, Зоятай улаан нүүрээрээ уулзахаас хүртэл зайлсхийн зугтах болов. Өдөр цагийг хэрхэн өнгөрөөж байгааг нь хэн ч мэддэггүй (мэдэхийг ч хичээдэггүй) байлаа. Насаараа ном уншихыг мэддэггүй, тэмдэглэл ч бас хөтөлдөггүй тэрбээр сураг сонсвол сүүлийн үед гаансны цуглуулга хийх л нэг ажилтай болсон мэт дуулдана.
Нэгэн үдэш Зоя цонхоор харж байгаад гантиг шатны дороосоо хоёр дахь гишгүүр дээр Роллинг суугаад зуун сая жилийн өмнө элэнц өвөг нь хүн хэлбэрт гүрвүүлийн дүрээр гарч ирсэн далайн ногоон усыг уйтгарлан ширтэж байхыг олж үзэв. Химийн аугаа их эзэн хаанаас үлдсэн юм энэ л байлаа.
Гурван зуун сая долларын гарз, Алтан арал дээр олзлогдон суугаа байдал, тэр ч байтугай Зоягийн урвасан явдал ч түүний зоригийг мохоож чадмааргүйсэн. Тэрбээр хорин таван жилийн өмнө гудамжинд гутлын тос зарж зогссонсон. Тэрбээр тэмцэж чаддаг, тэмцэлд дуртай ч байсан. Хүмүүсийн алтан зоосыг гагцхүү өөртөө хураан хумьж авахын тулд хэчнээн их хүч самбаа. арга заль, авьяас зоригоо дайчлаа билээ! «Анилин Роллинг» гэсэн кассад алт урсан орохын төлөө европын дайн, Европын үгүйрэл гэсэн аварга том үйл явдлууд ч гарч л байлаа.
Гэтэл хүч тэнхээ, аз жаргалын тэнцэтгэл болсон тэр алтыг уурхайн худгаас хэчнээн бол хэчнээнээр нь шавар шавхай шиг ховоодон авах гэж байдаг.
Үүнийг бодонгуут л Роллинг жингүйдэж, байгалийн хууль, «гомо саппинс» (Гомо сапненс (латинаар «сэтгэгч хүн») орчин үеийн хүний төрх.) байхаа больж, тийнхүү гаансны цугуулага хийхээс өөр ажил үл олдоно. Тэгээд ч бас Гарины тушаалаар өдөр бур «Анилин Роллннг» пүүсийн дарга нарт радиогоор үүрэг даалгавар өгдөг байлаа. Наадуулынх нь хариултаас үзэхэд Роллинг Алтан арлын хэрэг явдалд сайн дураараа нэгдээгүй гэдгийг гадарлаад байгаа бололтой. «Таныг эх газартаа эргээн авчрахын тулд бид юу хийвэл зохих вэ?» гэж дахин дахин асуух боловч Роллинг хариуд нь «Тархи мэдрэлийн эмчилгээ сайн хийгдэж байна» гэж хариулна
Роллингийн тушаалаар дахиад таван сая фунт стерлинг авсан бөгөөд хоёр долоо хоногийн дараа мөн тэр хэмжээний мөнгө гаргаж өгөхийг тушаасан боловч Роллингийн гарын үсэгтэй чек барьж очсон Гарины төлөөний хүмүүсийг баривчилжээ. Энэ бол эх газраас Алтан арал руу довтлох эхний дохио байсан юм. Номхон далайд өмнөд өргөрөгийн хорин хоёр градус, баруун уртрагийн зуун гучин градусын ойролцоо хэрэн хөвж яваа жагсаалын найман хөлөг онгоцноос бүрэлдсэн флот Шившигт этгээдүүдийн арлыг довтлох тушаал хүлээж байлаа.


_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 8:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
96

Алтан арлын зургаан мянган ажилчин, албан хаагчид бөмбөрцгийн өнцөг булан бүхнээс цугларсан эрээвэр хураавар хүмүүс байлаа. Гарины баруун гар, амбан сайд цол өргөмжлөгдсөн ииженер Чермак ажилчдыг яс үндсээр нь арван таван хэсэг болгож өргөст тороор тусгаарлан, хэсэг тус бүрийд сууц, үндэстнүүдийн шашин шүтлэгээс хамааруулан мөргөлийн газарархуу юм байгуулж өгсөн байна. Амталсан боорцог, жимсний чанамал, модон торхонд давсалсан байцаа, цагаан будаа, загас, зайдас зэрэг хоол хүнс, лаазалсан мах сэлтийг америкийн үйлдвэрүүдэд захиалан хийлгэж, бүгдэд нь үндэстнүүдийн онцлогтой шошго чимэг зүүдэг байв.
Сард хоёр удаа ажлын хувцас, хагас жилд нэг удаа цайны хувцас тавьж олгох бөгөөд үндэстэн бүрийн онцлогийг харгалзахыг эрмэлзэнэ. Тухайлбал славянчуудад урт хүрэм, хятадуудад торгон памц, германуудад сюртук (Сюртук — эрэгтэй хүний урт хормойтой. хоёр энгэртэй хувцас.) гозгор бүрх, италичуудад торгомсог дотуур хувцас, гялгар шаахай, хар арьстнуудад сондор, матрын шүдээр чимсэн ташаавч тавьж олгох жишээтэй.
Энэхүү өргөст тороор хил зааг тавьснаа цагаатгахын тулд инженер Чермак арван таван хүнээс бүрэлдсэн хутган үймүүлэгчдийн штаб байгуулжээ. Тэд нар үндэстэн ястны хооронд яс хаяж, ажлын өдрүүдэд зугуухан хэрүүл үүсгэж, баяр цэнгээний үед нударган зодоон гарах хүртэл дэвэргэн хөөргөдөг байв.
Врангелийн хуучин офицеруудаас бүрэлдсэн цагдаагийн газрынхан Зоягийн одонт мундир алтан хошмог эмжээртэй цагаан цэмбэн богино хүрэм, бие барьсан шар өмд өмсөх бөгөөд үндэстнүүлийн дайсагналыг даран эвлэрүүлж, журам сахиулна.
Ажилчид эх газрынхтай зүйрлэвэл хязгааргүй их цалин авна. Зарим нь гэр орондоо ойрын хөлөг онгоцоор илгээж, зарим нь халгаламжид өгч хураана. Баярын өдрүүдэд л арлын зүүн өмнөд эрэгт буй Саран цэцэрлэгт архины мухлаг нээхийг эс тооцвол энд мөнгө үрэх зүйл огт үгүй бнлээ.
Дэлхийн гүн рүү өрөмдөн орсон энэ аварга уурхайн зорилго бүхэнд тодорхой. Гарин тэдэнд хүн бүр үүрч даахынхаа хэрээр алт авахыг зөвшөөрсөн байлаа. Тийм ч учраас чулуулгийг зөөн хөврөх ган туузыг сэтгэлийн хөдөлгөөнөө дарж ядан ширтээгүй, уурхайн аман дээгүүр суунаглах шар утаанд согтууран мансуураагүй хүн энэ арал дээр алга байлаа.

97

Ноёдоо, бидний ажлын хамгийн түгшүүртэй цаг тулж ирлээ. Би энэ цагийг хүлээж, бэлдэж байсан, гэхдээ энэ нь учрах аюулыг урьдчилан зайлуулж чадахгүй юм. Бид бүслэгджээ. Дөнгөж сая авсан радио мэдээнээс үзвэл уурхайн бэхэлгээний төмөр, лаазалсан хүнс хоол, хөлдөөсөн мах тээсэн манай хоер онгоц америкийн хэрэх хөлөг онгоцонд баригдсан байна. Энэ бол дайн эхэлчихлээ гэсэн үг. Хэзээ мөдгүй албан ёсоор зарлах болно. Миний ойрын зорилго бол дайн байсан. Гэхдээ дайн миний бодож байснаас эрт эхэлчихлээ. Эх газар дээр тэсэж ядан бухимдаж байна. Би тэдний төлөвлөгөөг нэвт шувт харж байна. Тэд биднээс айж байгаа, тийм ч учраас биднийг өлсөөж алахыг оролдоно. Магадлан мэдээлэхэд: арал дээр байгаа хүнсний зүйл амьд малыг үл оролцуулан тооцвол хоёр долоо хоногтоо хүрэлцэнэ. Энэ арван дөрөв хоногт л бид бүслэлтийг сэтэлж хүнсээ сэлбэх хэрэгтэй байна. Энэ бол хэцүү, тэгэхдээ биелүүлж болох зорилт юм. Үүнээс гадна Роллингийн чекийг авч явсан манай төлөөний хүмүүс баривчлагдсан учраас кассанд мөнгө байхгүй. Гурван зуун тавин сая доллараас улаан мөнгө ч үлдээгүй. Долоо хоногийн дараа бид ажилчдад цалин тавих ёстой, хэрэв чекээр өгвөл ажилчид дургүйцэн босож, гиперболоидыг зогсооно. Тийм учраас долоо хоногийн дотор мөнгө олох шаардлагатай байна.
Хурал Гарины тоноглож гүйцээгүй албан тасалгаанд боллоо. Хуралд Чермак, инженер Шефер, Зоя, Шельга болон Роллинг оролцжээ. Гарин аюул тулгарсан, ухаан дайчилсан үедээ ямагт тэгдэгчлэн, халаасандаа гараа хийгээд хоёр хөл дээрээ займчин, наргиа наадам болгож ярина. Зоя гартаа бяцхан алх барьж хурлыг удирдах бөгөөд давжаа биетэй, уур унтуу ихтэй, улайж цэдхэрсэн нүдтэй Чермак ханиаж цацан:
— Алтан арлын хоёрдугаар хууль бол: гиперболоидын нууцад нэвтрэн орохыг хэнд ч бол хориглоно. Гиперболоидын гадна гэрэнд ч болов гар хүрсэн хүиийг цаазаар авна гэж хэлэхэд Гарин:
— Тийм шүү. Тийм хууль гарсан гэж батлан хэлэв.
— Таны хэлсэн зүйлүүдийг амжилттай шийдвэрлэхийн тулд дор хаяад нэгэн зэрэг гурван гиперболоид ажиллуулах хэрэг гарна, тухайлбал: нэг нь мөнгө олоход, нөгөө нь бүслэлт сэтлэхэд, гурав дахь нь арлаа хамгаалахад хзрэгтэй болох учраас таны туслахаар ажиллах хоёр хүннй хувьд хуулийн заалт хамаарахгүй болгож өгөхсөн болов уу?
Бүгд чимээгүй боллоо. Эрчүүл навчин тамхины утаа ширтэн сууцгааж, Роллинг гаансаа нэрж үнэрлэнэ. Зоя Гарины зүг эргэж харвал цаадах нь:
- Тэгье л дээ. (Саваагүй зангаж.) Хэвлэж гарга. Хоёрдугаар хуулийн заалт нь арал дзэр хоёрхон хүнд үл хамаарна. Нэг нь Ламоль хатагтай, нөгөө нь, гэснээ ширээн дээгүүр хөгжилтэйгөөр тэгнэн Шельгагийн мөрөн дээр цохиод Аппаратын нууцыг итгэн даатгах хоёр дахь хүн нь Шельга... гэлээ.
Шельга мөрөн дээрээ тавьсан гарыг авч:
- Нөхөр минь, эндүүрч байна. Би татгалзана гэлээ.
- Татгалзахын үндэс юусан билээ?
- Тайлбарлах албагүй. Бод л доо. Хар аяндаа ойлгогдоно.
- Би танд америкийн флотыг устгах үүрэг өгч байна.
- Аятайхан л хэрэг, яриан байхгүй. Гэхдээ чадахгүй ээ.
- Яагаад чаддаггүй юм бэ, чөтгөр авмар!
- Юу яагаад гэж? Яагаад гэвэл энэ зам шударга биш...
Шельга, үзээрэй л дээ...
— Үзнэ...
Гарины эрүүний сахал гозойж, шүд нь гялалзаад явчихав. Биеэ барьж байгаа бололтой, зөөлхнөөр:
- Та ямар нэг өөр бодолтой байна уу?
- Пётр Петрович. миннй бодол ил. Би юу ч нуудаггүй шүү дээ.
Энэ товч яриа орос хэл дээр болж өнгөрсөн тул Зоягаас өөр хэн ч тэднийг ойлгосонгүй.
Шельга дахиад л цаасан дээр элдэв орооцолдсон хээ зурж гарахад Гарин:
- За тэгвэл, гиперболоид дээр ажиллах туслагчаар нэг хүн хатагтайг л томиллоо. Хэрэв та зөвшөөрч байгаа бол, хатагтай, өглөө эрт далайд гарч болно шүү. «Аризона» хөлөг онгоц асаалттай бэлэн байгаа...
- Би далайд гараад юу хийх билээ? гэж Зояг асуухад,
- Номхон далайн шугамд тааралдах бүх хөлөг онгоцыг дээрэмдэнэ. Долоо хоногийн дараа ажилчдад цалин тавих ёстой.

98

Өмнөд Загалмайн оддын ордны чигт агаарт нэгэн үл мэдэгдэх биет орж ирэхийг хорин хоёр цаг өнгөрч байхад америкийн далайн цэргийн ангийн байлдааны түүчээ хөлөг онгоцон дээрээс ажиглажээ.
Сүүлт одны гэгээ шиг прожекторуудын хөхөлбий гэрэл одот тэнгэрийг нэгжин шүүрдэж явсаар тэрхүү биет дээр тогтсон байна. Тэр биетийг сайтар гэрэлтүүлээд олон арван дуран авайгаар ажиглаваас агаарын тэр хөлгийн гонзгой төмөрлөг бие, эргэлдэн буй сэнсний тунгалаг цагаан тойрог, бөөрөн дээр нь бичсэн П. Г. үсгүүдийг ядах юмгүй ялган харжээ.
Хөлөг онгоцнууд дээр гэрлэн дохионууд улалзаж, төдхөн түүчээ хөлөг онгоцноос дөрвөн нисэх онгоц дээш хөөрч тэрхүү урилгагүй зочны зүг яаран чарлан довтлов. Байлдааны хөлвг онгоцнууд мөр дарсан жагсаалаар урагшилна.
Нисэх онгоцнуудын дуу улам бүр бүдгэрч буй нь холдон яваагийн тэмдэг. Наад онгоцнуудыг дөхөн очиход нөгөөх гайхал нь агаарт уусах мэт гэнэт алга болов. Дуран авайг арчаад арчаад нэмэр алга. Прожекторууд хэчнээн тэмтэрч эрлээ ч агаарын хөлөг шөнийн тэнгэрт алга болсон байлаа.
Пулемётын дуу бүдэг бадаг сонсогдож эхлэв. Тэмтэрсээр тэмтэрсээр олчихсон бололтой. Пулемётын дуу гэнэт тасарч тэнгэрт нэг юм гялсхийснээ сул хаясан чулуу мэт доош сүнгэнэн унав. Дурангаар харж байсан хүмүүс еөрийн эрхгүй уулга алдсан нь нисэх онгоц арчаагүйгээр унаж далайн хар усыг цалгиулан живж байлаа. Юу болох нь энэ вэ?
Дахиад л таг-таг-таг-таг хэмээн пулемёт тачигнаснаа дуу нь гэнэт тасарч, энэ мэтчилэн үлдсэн гурав нисэх онгоц хойно хойноосоо нэвсийн унаж далайн усыг өрөмдөн алга болов. Түүчээ хөлөг онгоцон дээрээс гэрлэн дохио үймэн гялалзаж, тэнгэр газрын савслага хүртэл галаар чарлан «Юу болов!» хэмээн түгшүүр зарлав.
Төдхөн мөр даран жагсаж яваа хөлөг онгоцнуудын зам отож жижигхэн навсгар хар үүл салхи сөрөн нүүж ирэхийг онгоцон дээрээс тодорхой харж болох байв. Энэ бол нөгөө агаарын хөлөг утаан хөшгөөр халхлуулан ойртож байгаа нь тэр ажээ. Түүчээ хөлөг онгоцон дээр «Хорт хийнээс хамгаал. Хорт хийнээс хамгаал» гэсэн дохио өгч зенитийн их буунууд гал нээлээ. Тэгтэл ч давцан, гүүр давцан, хуягт цамхаг дээр хийн бөмбөгнүүд унан тэсэрч эхлэв.
Хамгийн түрүүнд хорин найман настай ганган залуу адмирал алуулжээ. Тэрбээр бардам зангаасаа болж баг өмсөөгүй байснаас багалзуураа базан царай нь хөхрөн чинэрээд үхэдхийн унав. Хорт хий эсэргүүцэх багаж хэрэглэл бараг нөлөөлж чадсангүй, хэдхэн хормын дотор хөлөг онгоцны давцан дээр байсан хүн бүхэн хордсон байлаа. Түүчээ хөлөг онгоц урьд өмнө үл мэдэгдэх хорт хийн довтолгоонд нэрвэгджээ.
Командлалыг дэд адмирал гартаа авав. Хэрэх онгоцнууд гурван зэрэг зенитийн их буугаар галлахад гурван газраас үүр цайх мэт их гэгээ гарч далайн ус тэр аяараа цус шиг улайж байлаа. Галт сумнууд нүд, ухаангүй тоймог толгойгоороо хоосон агаар мөргөлөн хаашаа явж байгаагаа өөрөө бүү хэл чөтгөр ч мэдэхгүй тэр харанхуй руу улам одож шөнийн тэнгэрнйг түр зуурхан гэрэлтүүлэв.
Энэ их галаар хаацайлан хэрэх онгоцнууд дээрээс зургаан нисэх онгоц хөөрсний, экипажийнхан цөм хорт хийн багтай байлаа. Түрүүчийн дөрвөн онгоц утаан хөшгөнд тулан хорт хийд хордсон гэж үзэцгээсэн тул ийнхүү шийдсэн хэрэг. Америкийн флотын нэр сүрийг аварч чадах уу, үгүй юу гэдгийг шийдэх цаг болжээ. Хэрэх онгоцнууд гэрлээ унтраасан тул эдүгээ одноос өөр гэрэл шөнийн тэнгэр, далайн харлан түнэрэх их усан дээр үгүй байлаа. Харанхуй дунд хөлөг онгоцны болд ханыг мөргөн бутрах долгионы чимээ, тэртээ дээр дүнгэнэх онгоцнуудын дуунаас өөр юу ч үл сонсдоно.
Удтал хүлээсэн мөч ирж пулемёт тачигнах дуулдав. Тэгснээ лонхны бөглөө авч байгаа юм шиг пүнхийсэн битүү дуу гарах нь хийн бөмбөгөөр буудаж байгаа нь тэр ажээ. Чанх дээр хар саарал үүл гэрэлтэн харагдсанаа түүнээс навчин тамхи шиг гялгар гонзгой юм сугаран гарч мухар толгойгоо гудайлган уруудлаа. Сэрвээн дээр нь галын дөл улалзана. Тийнхүү гэрэлт сүүлээ чирсээр хөндлөн налуу нисэж тэнгэр газрын савслага руу унан алга боллоо.
Цагийн дараа нэгэн нисэх онгоцноос мэдээлэхдээ тэрхүү шатаж буй онгоцонд ойртон очиж амьд үлдсэн бүхннйг нь пулемётоор буудлаа гэжээ.
Америкийн далайн цэргийн энэ ангид ялалт өндөр үнээр олджээ. Дөрвөн нисэх онгоц бүх экипажтайгаа устаж, зуун гучин хоёр усан цэрэг, хорин найман офицер хорт хийд хордож үхсэний дотор адмирал нь хүртэл орсон байв. Энэ гарз хохирлын хажуугаар хамгийн гомдолтой нь юу вэ гэвэл бүрэн зэвсэглэсэн байлдааны хүчирхэг хөлөг онгоцнууд оцон шувуу шиг арчаагүй байж, дайсан үл мэдэх хийгээрээ дээрээс нь дурандаа бөмбөгдсөнд оршино. , Нэн даруй хонзонгоо авч далайн цэргийн хүнд зэвсгийн амтыг зүй ёсоор нь үзүүлж өгөх хэрэгтэй байлаа.
Үүний тулд контр-адмирал нь тэр шөнөдөө амжин саяын тулалдааны тухай Вашингтонд мэдээлэл хийгээд чөтгөр шүглэсэн арлыг бөмбөгдөх зөвшөөрөл эрсэн байна.
Далайн цэргийн Яамны сайдын зөвшөөрөл хоногийн дараа ирсэн нь: заасан аралд хүрч далайн устай тэгшил гэжээ.

99

Гарин радио хүлээн авагчийн чихэвчийг бичгийнхээ ширээн дээр тавингаа:
Ямар вэ дээ? хэмээн өдсөн байртай хэлээд,— Ямар вэ дээ, эрхэмсэг ноёд минь?.. Баяр хүргэж болно... Бүслэлт дууссан... Америкийн флотод арлыг бөмбөгдөх тушаал өгчээ гэв. (Хурлыг хатагтай Ламолиос бусад урьдын бүрэлдэхүүнтэйгээр хийж байв.)
Роллинг буйдан сандлаас чичигнэн босоход гаанс нь амнаас нь сугаран унаж, ямар нэг юм хэлэх гээд чадахгүй байх мэт уруул нь муруйж, завьж нь татвагнав.
Хөгшин минь, та яачихаав? Нутгийн флот ойртон ирж байгаад сэтгэл тань их хөдлөө юү? Намайг хөлөг онгоцны шургаас дүүжлэх цаг ирлээ гэж тэсэж ядан хүлээж байна уу? Эсвэл бөмбөгдөлтөөс айгаа юу?.. Мэдээжээр таны бие америкийн бөмбөгөнд тасчуулан бутарвал тэнэг балмад хэрэг болно. Эсвэл, чөтгөр ав гэж, бас нэг муу санаа зовох аяддаг юм уу... Бас ч гэхэд таны л мөнгөөр байлдаж байгаа шүү дээ.
Гарин инээд алдаад өвгөнийг орхин эргэлээ. Роллинг юу ч хэлэлгүй суудал дээрээ лагхийн суугаад үнсэн саарал болсон нүүрээ чичигнэсэн гараар даран бүтээжээ.
Үгүй ээ, ноёдоо... Амь насаа дүйхгүйгээр гапий улаан мөнгө ч хурааж үл чадна. Бид эдүгээ жинхэнэ үхэх сэхэхээ шийдэх гэж байна. Манай тагнуулын онгоц үүргээ сайн биелүүлсэн... Нас барсан арван хоёр хүн, түүний дотор онгоцны дарга Александр Иванович Волшины дурсгалыг босож хүндэлье. Далайн цэргийн ангийн бие бүрэлдэхүүн, хүчин чадлыг тодорхой мэдэгдсэн. Тус бүрийн гурван их буутай, дөрөв дөрвөн хуягт цамхаг бүхий сүүлийн үеийн байлдааны хэрэх хөлөг онгоц найм. Тулалдааны дараа арван хоёроос цөөнгүй нисэх онгоц үлдсэн байх ёстой. Үүнээс гадна хөнгөн хэрэх онгоц, мина зөөгч онгоц, шумбагч хөлөг онгоцнууд бий. Сум бүрийн цохилтыг далан таван сая килограмм амьд хүч гэж үзвэл далайн цэргийн энэ ангиас манай арал дээр буулгаж болох галын хүч илүү ч үгүй, дутуу ч үгүй нэг тэрбум амьд хүчтэй тэнцүү байх юм.
- Тэгэх тусмаа сайн. Тэр нь ч дээр хэмээн Роллинг дуу ороход Гарин:
- Гуншганахаа болиоч дээ, өвөө, ичихэд яана... Би нэг зүйлийг мартсан байна, ноёдоо, хамгийн сүүлчийн, одоогоор нууц байгаа шинэ бүтээл болох «Хар загалмай» гэдэг хийгээ бидэнд дуртайяа талбин олгож хэрэглүүлсэн ноён Роллингид талархлаа илэрхийлэх нь зүйтэй гэж би бодож байна. Энэ хийний хүчээр манай нисэгчид дөрвөн нисэх онгоцыг унагаж, түүчээ хөлөг онгоцыг жагсаалаас гаргасан байна...
- Үгүй шүү, ноён Гарин, би «Хар загалмайг» дуртайяа талбин олгоогүй, гар буугаар сүрдүүлж байж түүнийг арал дээр ирүүлэх тушаал гаргуулсан шүү дээ гэж Роллинг сөөнгөтөн хашгираад амьсгаа нь давхцан гүйваад гарч одлоо.
Гарин арлыг хамгаалах тухай төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн ярина. Довтолгоон гурав дахь хоногт л эхлэх төлөвтэй байлаа.






_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 8:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
100

«Аризона» дээрэмчний туг өргөв.
Энэ нь хүний гавлын яс, зорсон чөмөгний дүрс бүхий далайн дээрэмчдийн ойворгон хар далбаа гэсэн үг хараахан биш ээ. Одоо тийм аймшигт зургийг хлорт мөнгөн усны хорноос өөр юман дээр тавихаа больчихсон бус уу.
«Аризона» дээр үнэн хэрэгтээ ямар ч туг далбаа босгосонгүй. гагцхүү гиперболоид бүхий хоёр сараалжин цамхгаар нь хорвоогийн бүх хөлөг онгоцноос ялган таньж болохсон билээ. Онгоцыг Янсен комамдалж, Янсеныг хатагтай захирах бөлгөө.
Унтлагын өрөө, халуун ус, хувцаслах өрөө бүхий тохилог сайхан байраа Зоя түгжиж орхиод өөрөө дээр ахмадын өрөөнд Янсентай цуг байрлажээ. Хөх торгон сүүдрэвч, хивс, жинтүү, зөөлөн сандал зэрэг тайван цэнгээний юмсыг хураан зайлуулж, Марсельд байхдаа хөлслөн авсан бүх хүнээ кольт болон оготор винтовоор зэвсэглэсэн байлаа. Далайд гарч тааралдсан хөлөг онгоцнуудыг дээрэмдэх ба дээрэмдсэн хөлөг онгоц бүрээс шагнал авах нь тэдний зорилго байв.
Хөлөг онгоцон дээрх бүх сул өрөө тасалгаа бензин, цэвэр устай бидон саваар дүүрчээ. Хажуугийн салхинд, бүх дарвуулаа тавьсан «Аризона» роллс-ройс пүүсийн гайхамшигт их хүчтэй моторын чадал зааж, уймарсан их даланн хэрсэн давалгааг нисэх мэт дайран өнгөрнө.

101

— Ахмадаа, салхи долоон балл хүрч байна.
— Марселийг хураа.
— Гүйцэтгэе, ахмадаа.
- Харуулыг цаг дутам соль. Торхон дээр харуул тавь.
- Гүйцэтгэе, ахмадаа.
- Гэрэл үзэгдвэл намайг сэрээ.
Янсен нүдээ онийлгон далайн элчилгүй уудам гадаргыг ширтэнэ. Сар гараагүй, одод манантан бүдийх тул юу ч үл харагдана. Баруун хойд зүгийг барин гарсан энэ тав хоногийн турш түүний бүх биеэр нэг л эгдүүтэй чичиргээ үүсэж амьхандаа догдлоод байгаагаа норон мэдэрч байлаа. Элэнц хуланц нь далайн дээрмээр амьдарч байсан гэдэг худлаа ч биш бололтой. Янсен туслахтайгаа толгой дохин салах ёс гүйцэтгээд өрөөндөө орлоо.
Ганц бие далайчны орон байр болох арьс шир, чийдсэн модоор тоноглосон илүү дутуу гоёл чимэггүй тэр тохилог өрөөнд залуухан бүсгүй хүн байгаа нь тодоос тод мэдэгдэж байлаа.
Юуны урьд энд сурчиг ханхална... Далайн дээрэмчдийн хатан хаан тэрбээр үхсэн хүний боловч нулимс гармаар тэгтлээ их үнэртэй ус хэрэглэдэг байсан юм. Сандлын түшлэг дээр тэрмэн банзал, алтлаг ноосон цамц ундуй сундуй тохоостой харагдах агаад хатагтай орон дээр нь унтаж байна. (Янсен энэ тав хоног савхин диван дээр бүхлээрээ унтаж яваа билээ.) Хатагтай хажуугаараа хэвтэн унтжээ. Уруул нь бага зэрэг ангайж, царай нь далайн салхинд онгох шинж оржээ. Нүцгэн гараараа толгойгоо ороон тэвэрч, жаргалтай зүүдний ул мөр болон хацар нь яльгүй улайжээ. Далайн дээрэмч гэж байгаа, чааваас!
Хатагтай ийнхүү түүнтэй цуг ахмадын өрөөнд байрлах гэсэн дайчин шийдвэр Янсены хувьд хүнд шалгалт байлаа. Энэ нь цэрэг дайны үүднээс бол зөв л шийд юм. Яагаад гэвэл амь насаа өрөн алалдах тулаанд явж байна. Хэрэв тэднийг барих юм бол хоёуланг нь л онгоцны шураг дээр зэрэгцүүлээд дүүжлэх шүү дээ.
Тэрбээр сүрчиг ханхалсан өрөөндөө хөөрхөн царай, далд хайраа дураараа нэг харж сэтгэл хөдлөн байж ядах авай.
Магадгүй, энэ бүхний шалтгаан нь Янсены элэнц хуланц болох викингүүд (Викингууд VIII -X зууны үеийн эртний скандинавын баатрууд, ихэнхдээ далайн дээрэмчид.), далайн дээрэмчид байсан юм болов уу. Тахианы залаа шиг хамартай жижиг улаан онгоцоороо эх нутгаасаа алс хол хөвөн одож, онгоцны хажуу бөөрөөр олон бамбай зүүж. ховол модон шурагтаа шулуун дарвуулаа хөөрөгдөн явахдаа тэр хүмүүс хөх долгио, алс холын эрэгт мөрөөдөн хүлээж байгаа алтан үст хонгор бүсгүйн тухай дуугаа дуулж, ганцхан тэр бүсгүйн цэнхэр нүдний төлөө далайн догшин шуурга, аадар бороог ч юман чинээ санахгүй туулдаг байсан гэдэг. Энэ мөрөөдөмтгий чанар ямар холоос хөөрхий Янсенд ирж наалдсаныг хараач гэм.
Хатагтайг сэрээчихээсээ айж диван руу сэмхэн очоод бүхлээр хэвтэж нүдээ анилаа. Хөлөг онгоцны ханын цаана далай шуугина. Далай шуугихдаа үзэсгэлэнт бүсгуйн тухай эртний дуу аялна. Янсен гараа ил гарган толгойгоо салаавчилж хэвтэхэд нойр, жаргал хоёр түүнийг хучин авлаа.

102

- Ахмадаа!.. (хаалга балбах сонсдон) Ахмадаа! гэж дуудна.
— Янсен! гэх хатагтайн сандарч тэвдсэн дуу тархи руу нь эүүгээр хатгах шиг болов.
Ахмад Янсен огло үсрэн босоод зүүдэндээ омогшиж догширсон нүдээр орчныг харвал хатагтай ноосон цамцаа өмсөж байна.
- Түгшүүр зарлаж байдаг, та унтаж байдаг хэмээн хатагтайг хэлэхэд хаалга дахин балбаж,
— Ахмадаа, зүүн зүгээс гэрэл гарлаа гэв.
Янсен хаалгаа онгойлгоход чийгтэй салхи уушгинд нь хүртэл дайран ороод ханиалгав. Хамрын үзүүр харагдамгүй харанхуй шөнө байлаа. Зүүн зүгт алсад давалгаан дээр хоёр гэрэл ёлтогнон дайвалзана.
Янсен тэр гэрлээс нүдээ үл салган энгэртээ зүүсэн шүглийг тэмтрэн эрж олов. Шүгэлдэхэд боцманууд хариу дохио өгч байна. Янсен:
- Яаралтай! Бүгдийг дээш гаргаж, дарвуулаа хураа! хэмээн командлав.
Шүгэл тачигнаж, команд сонсдоно. Газар газраас усан цэргүүд цутган гарч ирээд шурагт асан, дарвуул хураан тонголзож, дүүжингийн блок чахран эргэлдэнэ. Боцман толгой гилжийлгэн дээш харж ертөнцийн хамаг хараалыг урсгана. Дарвуул бууж дуусахад Янсен:
Жолоогоо баруун тийш! Байдаг хурдаараа урагшлаад! Гэрлээ унтраа! гэж командлав.
«Аризона» ганц мотороор хөдлөх болж хагас тойрог эргэхэд баруун хананаас өндөр долгион босож давцан дээгүүр цалгин угаав. Гэрлүүд унтарч, хав харанхуй дунд онгоцны их бие чичигнэн шунгаж урагшаа тэмүүлнэ.
Ажиглагдсан гэрэл улам тодорч, удалгүй их утаатай, хоёр яндант шуудангийн онгоц болох нь танигдав.
Хатагтай ахмадын бүхээг дээр гарч ирлээ. Орой дээрээ бөөрөнхийтэй сүлжмэл ноосон малгай хэлтгий тавиад сэвсгэр ноолууран ороолт хүзүүгээр ороон ар луугаа унжуулжээ. Янсен түүнд дуран өгсөн боловч онгоцон дээр донсолгоо чичиргээ ихтэй байсан тул мань хүн дурантай гараа Янсены мерөн дээр тавьж харахаас аргагүйд хүрэв. Дулаан ноосон цамцны цаанаас жижигхэн зүрх нь ямар хүчтэй цохилж байгааг Янсен тод сонсож байлаа.
— Довтолцгооё! гэж тэрбээр Янсены эгц өөдөөс нь баттай харж ноцтой хэллээ.
«Аризона» таван зуугаадхан метрт ойртон очсоны дараа нэг шуудангийн онгоцноос түүнийг ажиглажээ. Тэр онгоцноос дэнлүүний гэрлээр дохио егч, дуут дохиогоо чангаар бахируулсан боловч «Аризона» гэрэл ч гаргалгүй, дохионы хариу ч байхгүй, хар хурдаараа тэр гэрэлт онгоцыг чиглэн дайрсаар байлаа. Цаадах нь хурдаа хасаад мөргөлдөхгүйн тулд эргэх гэж оролдов...
Долоо хоногийн дараа «Нью-Йорк-геральд» сонины сурвалжлагч энэ үзэгдээгуй хэргийн тухай ингэж бичсэн байв.
«...Түгшуүрийн дохио хангинан биднийг сэрээхэд таван цагт арван таван минут дутуу байлаа. Зорчигчид давцан дээр гүйлдэн гарав. Гэрэлтэй өрөөнөөс гэнэт гарч ирсэн нойрмог хүмүүст шөнө гэгч бэх шиг санагдана. Ахмадын бүхээг дээр үймэн бужигнаж буйг ажиглан, харанхуйн зүг дурандах боловч юу ч олж үл харан, чухам юу гэгч болоод байгаагийн учрыг олсон хүн хараахан үгүй байлаа. Манай онгоц явдлаа сааруулж байх үед бид гэнэт түүнийг олж харсан юм. Бидэн рүү уръд үзэгдээгүй нэгэн хөлөг онгоц довтлон айсуй. Урт нарийхан, гурван өндөр шурагтай агаад хамар дээрээ болон хитэг дээрээ хоёр этгээд сараалжин цамхагтай ажээ. Хэн нэг нь «Нисдэг голланд» («Нисдэг голланд» — эрэг рүү хэзээ ч ойртож ирдэггүй, үл үзэгдэгч хөлөг онгоц гэж дундад зууны домогт гардаг. Хэрэв энэ хөлөг онгоцтой тэнгисийн дунд дайралдвал муу ёр бөгөөд үхэл сөнөл зайлшгүй гэж далайчид итгэдэг байжээ) гэдэг чинь энэ байх гэж тоглон хэлэх сонсдов... Ганц минутын дотор биднийг айдас хүйдэс эзэмдэн авлаа. Учир битүүлэг тэр онгоц биднээс зуун метрийн зайд зогсоод, чанга яригчаар англи хэл дээр:
- «Машинаа зогсоо, галаа унтраа» хэмээн хашгирав. ,
Манай ахмад хариуд нь: ,
- «Тушаал биелүүлэхийн өмнө хэн тушааж байгааг нь мэдэх хэрэгтэй байдаг» гэлээ. Онгоцон дээрээс:
- «Алтан арлын хатан хаан тушааж байна» хэмээн харнулав.
Бид бүр гайхаж хоцров. Тоглож байна уу? Аль эсвэл Пьер Гаррийн шинэ балмад явдал уу?
Манай ахмад мөчөөгөө өгсөнгүй:
- «Хатан хаанд саруул сайхан өрөө бэлдэж. өлсөж яваа бол амттай сайхан зоог барья» хэмээн «Хөөрхий Гарри» хэмээх фокстротын үгээр хариулав. Онгоцны давцан дээр инээлдлээ. Тэгэнгүүт учир битүүлэг онгоцны хамар дээр хурц гэрэл гялсхийгээд, тэр нь нэхмэлийн зүү мэт нарийхан, нүд гялбан цагаан өнгөтэй агаад цамхгийн оройгоос гарч огт өргөсөлгүй гялтганан шөвөгдсөвр агаарт нэгэн гогцоо хийгээд бидний суусан хөлөг онгоцыг чиглэв. Бид дэндүү хөгжил хөөртэй байсан болоод ч тэгсэн үү, бидний өмнө хүн төрөлхтний хэзээ нэгэн цагт зохион бүтээсэн бүх зэвсгээс хамгийн аюултай нь ирээд байна гэж хэний ч толгойд тэр үед ороогүй ю.м.
Тэр тасам туяа хөлөг онгоцны хамар дээр тусахад шажигиасан их чимээ гарч зузаан болд төмөр ногоон дөл гарган шатав. Ойрхон зогсож байсан усан цэрэг муухай орилон гүйж, хөлөг онгоцны хамар бяслаг шиг зүсэгдэн салж усанд цүлхийж орлоо. Тасам туяа дээшилснээ агаарт нэг чичигнээд бидний толгой дээгүүр хөндлөн зурж өнгөрөхөд хоёр шургийн орой пижгэнэн нурж ирлээ. Зорчигчид үймэн бужигнаж шатаар гүйлдэнэ. Онгоцны ахмад юманд цохиулаи шархаджээ.
Бусад нь тодорхой. Оготор винтовоор зэвсэглэсэн дээрэмчид завиар ирж шуудангийн онгоцон дээр авиран гараад мөнгө нэхлээ. Шуудангийн илгээмж, зорчигчдын халаасанд байсан бүх мөнгийг цуглуулан арван сая доллар аваад буцжээ.
Дээрэмчдийн завь өөрийнхөө хөлөг онгоцонд буцаж очиход талбайг хурц тодоор гэрэлтүүлж. сараалжин цамхгаас ноосон малгайтай өндөр туранхай хүүхэн бууж ирээд шууд явсаар ахмадын бүхээг дээр гарч чанга яригчаар бидэнд хандан:
- «Аян замаа чөлөөтэй үргэлжлүүлж болно» гэлээ.
Дээрэмчдийн онгоц эргэж, яах ийхийн завдалгүй тэнгэр газрын савслаганд орж алга болов».

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 8:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
103

Сүүлийн өдрүүдийн үйл явдал, тухайлбал «П.Г.» дирижабль америкийи далайн цэргийн ангийг довтолсон, арлыг бөмбөгдөх тушаал гарсан зэрэг нь Алтан арлын бүх оршин суугчдыг үймүүлж орхив.
Тооцоо хийж халагдахыг хүссэн өрөгдөл конторыг дарж эхэллээ. Хадгаламжийн кассад хийсэн мөнгөнүүдээ авч, ажилчид өргөст торны цаана бөөгнөрөн, сэжиглэнгүй харж муухай царайлан холхих шар цагаан хослуулсан цагдаа нарыг ч үл тоон зөвлөлдөх болов. Тосгон тэр чигээрээ үүрээ эвдүүлсэн зөгий шиг дүнгэнэж байлаа. Зэс бүрээ хэчнээн улиад ч, бөмбөр хэц хэчнээн балбаад ч нэмэргүй болсон байв. Хутган үймүүлэгч арван таван хүн тэдний сэтгэлийн хямралыг үндсэн зөрчилдөөнд оруулан султгах гэж хамаг ов заль, арга чаргаа бараад чадсангүй. Зөвхөн өөр торны цаана суудгийн нь төлөө хүн шанаадахаас илүү чухал зүйл тулаад ирчихсэн байгааг хүн бүр битүүхэндээ мэдэж байлаа.
Инженер Чермак засгийн газрын мэдээлэл арлаар нэг наав. Тэр зарлал нь цэрэг дайны байдал зарласан тул хурал цуглаан хийхийг хориглоно, тусгай шийд гарахаас нааш халагдах асуудлыг хүлээж авахгүй, засгийн газрыг шүумжлэн эсэргүүцэгчдийг хатуу гэсгээнэ. Уурхайн ажил өдөр шөнө хэзээ боловч тасалдаж үл болно гэсэн утгатай байв. Мөн тэр зарлал бичигт «Энэ хүнд өдрүүдэд Гариныг цээжээрээ хамгаалсан хүмүүсийг асар их баялаг хүлээж байна. Өөдгүй зан гаргагсдыг өөрсдөө бид арлаас зайлуулна. Бид баяжихад саад болж байгаа тэр л хүмүүсийн эсрэг тэмцэж байгаагаа санацгаа!» гэсэн уриалга байлаа.
Мэдээллийн энэхүү ширүүн дориун, ноцтой өнгө аясыг үл харгалзан, флот довтлохоор төлөвлөгдөж буй өдрийн босгон дээр энэ өдрийн үдээс өмнө цалин тавихгүй бол (энэ нь цалин тавьдаг өдөр байв), мөн энэ өдрийн үдээс өмнө амжиж америкийн засгийн газартай эвийн гэрээ байгуулан, дайн дажин гаргах- гүй талаар мэдэгдэл хийхгүй бол гиперболоид болон шингэн агаарын машиныг зогсооно гэж уурхайн ажилчид мэдэгджээ.
Шингэн агаарын машиныг зогсооно гэдэг нь уурхайг дэлбэлэх, тэр ч байтугай халуун лав хөөрөн гарах аюулд ч хүргэж болох учраас энэ сүрдүүлэг тоглоом биш байлаа. Инженер Чермак цочмог уурандаа тэднийг буудаж ална гэж сурдүүлсэн нь бүр ч дэмий болов. Цагаан шарыг хослуулсан цагдаа нар уурхай хавиар бөөгнөрөн хөлхөж байлаа. Тэгтэл зуун ажилчин уурхайд ороод хажуугийн агуйгаас контор луу утсаар мэдэгдсэн нь «Бидэнд үхэхээс өөр зам байхгүй тул дөрвөн цаг гэхэд аралтай цуг дэлбэрэх болно» гэжээ.
Ямар ч гэсэн дөрвөн цагийн зай байлаа. Инженер Чермак цагдаагийн гвардийг уурхай хавиас хөөн зайлуулчихаад ордонд мотоциклээр давхин ирэхэд Гарин Шельга хоёр ярилцаж суув. Хоёулаа өрвийж сэгсийсэн, царай нь улайсан аж. Гарин Чермакийг хармагцаа галзуу юм шиг үсрэн босож:
— Та захиргааны тэнэглэл хэнээсээ сурсан хүн бэ! хэмээн хашгичив.
Чермак тайлбар хэлэх гэсэн боловч Гарин түүний үгийг сонсохыг хүссэнгүй.
— Дуугүй бай... Та халагдсан... Лаборатори луу очдогсон уу, чөтгөр лүүгээ тонилдогсон уу, дураараа бол... Та бол илжиг... гээд хаалгаа онгойлгон түлхэж гаргав. Тэгснээ нэг өнцөгт нь Шельга суугаад навчин тамхи сорж байгаа ширээ рүү эргэн ирж:
- Шельга, миний урьдчилан харж байсан тэр цаг иржээ. Гагцхүү та энэ хөдөлгөөнийг зохицуулан удирдаж, их хэргийг аварч чадна... Арал дээр өрнөж байгаа энэ хөдөлгөөн бол америкийн далайн цэргийн арван флотоос ч аюултай гэхэд Шельга:
- Харин тиймээ, үүнийгээ эрт ойлгох хэрэгтэй байсан л даа... гэлээ. Гарин:
- Намайг сургах гээд яахав... Би таныг арлын амбан сайдаар томилж байна. Онцгой эрх эдлүүлнэ... Татгалзаад үзээрэй л дээ... гэсээр ширээндээ очиж гар буугаа аваад,
- Товчоор хэлэхэд үгүй гэвэл таныг би буудна... За тэгээд, за юу, үгүй юу?
Шельга гар буу руу хялсхийн:
- Үгүй гэхэд Гарин буудлаа. Шельга навчин тамхи барьж байсан гараараа шанаагаа дарж:
— Өөдгүй шаар!.. хэмээн дуугарав.
- За тэгвэл зввшөөрч байгаа юм шив дээ?
- Наад амаа тат.
- Тэгье л дээ. (Гарин гар буугаа ширээний нүд рүү шидлээ.)
- Танд юу хэрэгтэй юм бэ? Ажилчид уурхай дэлбэлэхгүй байх явдал уу? Тэр болноо. Дэлбэлэхгүй, харин болзол...
- Болзлыг зөвшөөрье.
- Би арал дээр хувь хүн байсан, тэр чигтээ үлдэнэ. Би бол танд зарц ч биш, хөлсний хүн ч биш. Энэ бол нэгдүгээрх нь. Үндэсний хил заагийг өнөөдөртөө багтаан арилгаж, бүх өргөст торыг авах, энэ бол хоёрдугаарх нь...
— Зөвшөөрч байна.
- Хутган үймүүлэгчдийн бүлгийг...
- Хутган үймүүлэгчид байхгүй.
— Худлаа бүү ярь...
За тийм байж. Тэднийг яах вэ, живүүлэх үү?
— Өнөө шөнө.
- Хийлээ. Живсэн гэж тооцоорой. (Гарин тэмдэглэлийн дэвтэрт ямар нэг юмыг яаралтай тэмдэглэнэ.)
- Сүүлчийнх нь. Ажилчид болон миний хоорондын харьцаанд хэзээ ч үл оролцох.
- Энэ чинь юу гэсэн үг вэ! (Шельга ярвайн ширээнээс босох гэвэл Гарин гараас нь шүүрэн авч.)
- За, за зөвшөөрч байна. Цагийг нь ирэхлээр тэртэй тэргүй би танд суудлыг чинь заагаад өгөмз. Өөр юу шаардахсан бол?
Шельга нүдээ онийлгон навчин тамхиа сорох бөгөөд утааны цаанаас шантгар хамар, тожгор шар сахал бүхий түүний салхинд борлосон овжин царай үл үзэгдэнэ. Энэ үед утас хангинан дуугарав. Гарин харилцуурыг авч:
- Би байна, юу? Радио юу? гэснээ харилцуураа шидчихээд чихэвчээ хийж хумсаараа оролдон чагнах бөгөөд баяртай мэдээ дуулсан бололтой ам нь муруйн инээвхийлэв.
- Ажилчдыг тайвшруулж болно. Маргааш цалинг нь өгнө. Хатагтай арван сая доллар олжээ. Одоохон дирижабль явуулж мөнгийг авъя «Аризона» баруун хойд зүгт дөрвөн зуун бээрийн цаана байгаа юм байна.
- Бас яахав дээ, ажил хөнгөрөх л юм гэж Шельга хэлээд халаасандаа гараа хийж гадагшаа гарав.


_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 8:52 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Үлдсэнийг нь маргааш оруулъя даа. Олон хоног алга болсон уучил :mrgreen:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.22.16 10:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
Аяа, вайтшаарк чинь ммиракл байсыму? 8O

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Dec.22.16 10:32 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
биш биш. энэ хүн туслаж байгаан. хурдан сайхан оруулж байна.


Top
   
PostPosted: Dec.22.16 10:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
Туслахтай хүнүүс сайхымо, намайг ном нтр оруулдаг бхад миракл надад ер туслаагүй, би гомджээноо :hoho:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Dec.23.16 1:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
:frog: Хөөе туслаагүйдээ яасийн байнга сэтгэл санаагаар дэмжиж, тасралтгүй уншдаг бсан биз дээ :pc01: Одоо нээрээ Саруул биднийгээ нэг баярлуулах болсон бхаа ккк цаг зав гайгүй бол нэг сонин сайхан ном оруулаач :s1:

_________________
:wink:


Last edited by mmiracle on Dec.23.16 2:12 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.23.16 2:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
104

Шельга лүүжин шатны төмөр лаазан дотор олсон сандал дээр хөлөө газар хүрэхээргүй дүүжлэгдэн суугаад нүдээ аньсхийн амьсгаагаа урт авснаа доош нисэн одов.
Зэргэлдээ уурхайн хөргөлт харилцан адилгүй, агуйнуудын хооронд халуун бүс дайран өнгөрөх тул гагцхүү уналтын хурд л дүүжин шатны төмөр улайсах завдалгүй хүргэж чадах бөлгөө.
Найман метрийн гүнд улаан сум хараад реостатыг залган дүүжин шатыг зогсоовол гучин долоон номерын агуй байлаа. Гурван зуугаад метрийн цаана гиперболоид дүнгэнэж, шахмал агаараар хөргөгдсөн улайссан чулуулгийн бүдэг дэлбэрэлтийн чимээ тасалдахгүй сонсдоно. Газрын гадаргыг утган зөөх дамжуулга шанагын харчигнах дуу чихэнд чийр болно.
Гучин долоон номерын агуй бусад бүх агуйны нэгэн адил их уурхайн хажуу хананд байрлах бөгөөд төмрөөр шавж тавласан дөрвөлжин нүх бөлгөө. Ханын нь цаад талаар шингэрүүлсэн агаар ууршин төмөр ханыг боржин давхаргаас тусгаарлан хөргөнө. Халуун лавын бүс цахилгаан соронзон болон газар хөдлөлийн хайгуулаар тогтоосон тэр хэмжээнээс үнэн хэрэгтээ ойрхон байжээ. Боржин энд таван зуун градус хүртэл халжээ. Шингэн агаарын хөргөх төхөөрөмжийг хэдхэн минут зогсооход л бүх амьд юм энд үнс болон шатах байлаа.
Дөрвөлжин төмөр нүхэн дотор ор дэр, вандан суудал, хувинтай ус тавиастай байна. Ээлжийнхээ дөрвөн цагт ажилчин хүн үнэнхүү туйлдаж, газар дээр гарахын өмнө орон дээр хагас дутуу ухаантай юм хэвтэж байж тэнхэл ордог гэнэ. Салхилуур, агаар үлээлгийн хоолойнууд шуугиж, төмрөөр тавласан адарт ёлтойх чийдэнгийн гэрэлд хорин таван хүний эрүүл биш, хавагнаж цэлхэрсэн нүүр царай тодорхой танигдана. Далан таван хүн утсаар холбоо барьж дээд агуйнуудад байгаа аж.
Шельга дүүжин шатнаас гарлаа. Зарим нь түүнийг эргэж харсан боловч хэн ч мэндэлсэнгүй. Уурхайг дэлбэлэх гэж хатуу шийдсэн бололтой.
Тэрбээр ширээн дээр хөглөрөн буй лаазтай бүржмэл, англи давс, дутуу уусан аяга дарс (энэ бүхнээр арлын засгийн газар уурхайчдыг сайн хангадаг байсан) сэлтийг гараараа түлхэн зайлуулаад:
— Хэлмэрч дууд, оросоор ярина гэлээ.
Сахлаа хусаагүйгээс цонхигор царайд нь хөхөлбий туяа харвасан ясархаг, бөгтөр еврей хүн ширээ лүү ойртож ирэн:
— Би хэлмэрч байна гэлээ.
Шельга ярьж гарав...
Гарин болон түүний үйлдвэр бол капиталист ухамсрын эцсийн цэг юм Цаашдаа түүнд явах зам байхгүй. Хүн төрөлхтний хөдөлмөрч хэсгийг тархины мэс засал хийх замаар ажлын мал болгон хувиргаж, «амьдралын хаад» хэмээх шилмэл нийгэм бий болгох нь соёл иргэншлийн явцыг зогсоож байна гэсэн үг. Хөрөнгөтнүүд одоогоор Гариныг ойлгож амжаагүй байна. Гарин ч өөрөө ойлгогдох гэж яарахгүй байгаа юм. Хөрөнгөтнүүд түүнийг зэрлэг дээрэмчин, түрэмгийлэгч гэцгээж байгаа юм. Империализм өөрөө Гарины систем дээр тогтож байгаа юм гэдгийг тэд мөдхөн ойлгох болно... Нөхдөө, бид нэг л хамгийн аюултай зүйлийг хийлгэхгүй байх хэрэгтэй юм, тэр нь юү вэ гэвэл Гариныг тэдгээр хөрөнгөтнүүдтэй хэлцэн эвлэлдэхээс л болгоомжлох ёстой. Болгоомжлохгүй бол та нарт хэцүүхэн болно доо, нөхөд минь. Гэтэл та нар Гариныг америкийн засгийн газартай эвлүүлэхийн төлөө энэ төмөр авдарт амиа орхих гэж байдаг... Одоо яамаар байна? Бодоцгоо л доо. Гарин дийлбэл муу юм болно, хөрөнгөтнүүд дийлбэл бас л муу. Тэд нар хоорондоо үгээ ололцвол бүр ч базаахгүй юм болно. Та нар өөрсдийнхөө хүч тэнхээг бүрэн үнэлэхгүй байна. Хүч та нарын талд. Тэгээд сарын дараа дамжуулга шанага алт утгаад газар дээр гаргах цагт тэр нь Гаринд биш, та бидний энэ дэлхий дээр хийх их үйл хэрэгт хэрэгтэй юм. Хэрэв та нар надад итгэвэл, итгэх итгэхдээ бүр эцсээ хүртэл яс махандаа тултал итгэж чадвал би та нарын удирдагч болно. Санал нэгтэй сонгоорой... Хэрэв эс итгэвэл...
Шельга яриагаа зогсоосхийн ажилчдын дүнсгэр царай, түүнийг үл цавчин ширтэх тэмүүлэнгүй харцыг харснаа дагзаа ширүүхэн маажив...
Хэрэв эс итгэвэл дахиад ярих болно гэлээ.
Бүсэлхийгээ хүртэл нүцгэн, хөө тортог болсон ханхар залуу ширээ рүү очин Шельгаг их л ойроос оч цацлам цэнхэр нүдээр сонжин хараад өмдөө татан эргэж нөхөддөө хандан:
— Би итгэж байна гэлээ. Тэгэхэд бусад нь ч бас:
Итгэж байна хэмээн ам алдаж, олон бээрийн цаадах боржин ханын цаанаас «Итгэж байна, итгэж байна» гэсэн үгс харилцуур утсаар харжигнан гүйж ирсээр байлаа.
За итгэж л байгаа бол боллоо гэснээ Шельга,—Одоо дэс дараагаар нь ярья: үндэсний хилийг орой тийшээ үгүй хийнэ, цалингаа маргааш аваарай. Гвардичууд ордноо л хамгаална биз, бид тэдэнгүйгээр болно. Хутган үймүүлэгч арван таван хүнийг өнөөдөр живүүлнэ. Энэ бол миний хамгийн түрүүнд тавьсан болзол юм. Одоо тэгэхлээр нэн тэргүүний зорилт гэвэл алтандаа аль болох түргэн хүрэн явдал юм. Тийм, биз дээ, нөхдөө?..

105

Шөнө нь баруун хойд зүгт болон прожекторын гэрэл сүлжиж, хөлөг онгоц зогсоол дээгүүр дуун дохио хангинасаар байлаа. Үүрээр далай дээр гэгээ орж амжаагүй байхад л ойртон ирж буй далайн цэргийн ангийн анхны элч төлөөлөгчид үзэгдэж, үүрийн шаргал гэгээний наагуур арлын дээгүүр нисэх онгоцны дүрс гялалзан эргэлдэж эхлэв.
Гвардичууд эхлээд карабинаараа ганц нэг буудаж байснаа сүүлдээ болив. Арлын оршин суугчид бөөн бөөнөөрөө цуглацгаана. Уурхайн амсар дээгүүр утаа суунагласаар байлаа. Хөлөг онгоцнууд дээр цагийн хонх дуугарч эргийн өргөгч цамхаг ачааны онгоцноос том том боодолтой юм буулгана.
Далай дээр уур манан татаад тайван байлаа. Тэнгэрт агаарын сэнс чихран эргэлдэнэ. Нар нэгэн их манарсан бөмбөлөг шиг юм хөөрч ирэв. Тэгэхэд л тэртээд тэнгэр далайн савслаганд их утаа манаран байгааг хүмүүс олж харлаа. Тэр утаа зүүн өмнө зүг үргэлжилсэн урт хавтгай үүл болон нүүнэ. Энэ бол үхэл айсуй нь тэр...
Арал дээр нам жим болоод, тэр ч байтугай эх газраас тээвэрлэн авчирсан шувууд ч дуулахаа больчих шиг санагдана. Хэсэг хүмүүс боомт руу гүйн очтол тэнд байсан завинуудад чихэж суугаад дадайд гарч байгаа харагдана. Гэвч завь цөөхен, арал алган дээр мэт ил болохоор бултаж нуугдах газар байсангүй. Тийм ч болохоор оршин суугчид хөшиж зогсоод л хүлээхээс еер замгуй болжээ. Зарим нь элсэн дээр түрүүлгээ харан хэвтэж байлаа.
Харшийн дотор тийм үймээн хөдөлгөөн гарсангуй. Хурэл хаалганууд түгжээтэй, улбар туяатай налуу чулуун ханын дагуу карабин үүрч, өргөн хурээтэй том бүрх малгай өмссөн гвардийнхан алтан хошмог эмжээртэй цагаан хурмээ алаглуулан алхална. Хажууханд нь том гиперболоидын цамхаг торон алчуур шиг нэвт гэрэлтэн сүндэрлэнэ. Далайн цагаан мананд орой нь үл үзэгдэн далдлагдах ажээ. Тэнгэр далайн савслаганд урган гарсан хар саарал үүл дэндүү бодитой, дэндүү их сүртэй байсан болохоор цамхгийн оройны тэр гайхамшигт зэвсгийн аврах хүчинд итгэх хүн төдий л олдохгүй байлаа.
Уурхайн зүгээс гурав дахь ээлжийн яндан дуугарахад олон хүн тэр зүг айсан мэт эргэж харлаа. Мөн ажиллах цагаа олов оо! Алт гэж бузартай ч, бугтай ч эд бол доо! Харшийн оройн цаг наймыг цохиход далай дээгүүр нүргэлэх чимээ гарч аянгын хүнд нүргээн улам бүр өсөн нэмэгдсээр байлаа. Энэ бол далайн цэргийн ангийн анхны гал нээж байгаа байдал аж. Нисэн айсуй сумыг хүлээх энэ хором түүний шуугин исгэрэх чимээтэй цуг орон зайд уусан тархах шиг болио.

106

Анхны гал нээх тэр агшинд Роллинг ус руу буудаг шатны дээд задгай жигүүрт зогсож байлаа. Тэрбээр гаансаа амнаасаа сугалан авч нисэн айсуй сумнуудын хүрхрэн шуугихыг сонсоход мелинит болон идээлүүлэх хийгээр цэнэглэсэн ерээс цөөнгүй ган болд чөтгөр зөвхөн арал руу төдийгүй, шууд л Роллингийн тархи руу зорин ирж байх шиг санагдана. Тэдний чимээ ялан дийлэхийн уухай мэт дуулдахуй, энэ чимээг зүрх тэсэхгүй юм шиг бодогдоно. Роллинг ухарсаар боржин ханын хаалга руу орж нуугдав. (Тэрбээр бөмбөгдөлтийн үед орж нуугдах газраа аль хэдийнээ сонгож авсан юм.) Сумнууд эрэгт хүрэлгүй далайд тусаж асар өндөр усан багана оргилуулан дэлбэрнэ.
Тэгэхлээр нь Роллинг нэвт цамхгийн орой өөд харлаа. Тэнд Гарин өчигдрөөс хойш сууж байгаа билээ. Цамхгийн оройны бөөрөнхий эргэлдэж байгаа нь гиперболоидын ам гардаг босоо завсрын хөдөлгөөнөөр андашгүй мэдэгдэнэ. Роллинг хавчдаг шилээ хийж өлийн ширтэнэ. Цамхгийн бөөрөнхий орой баруун зүүн тийш маш хурдан эргэлдэнэ. Баруун тийш эргэхэд нь босоо завсраар гиперболоидын гялалзсан төмөр ам дээш доош болж байгаа нь харагдаж байв.
Хамгийн аймшигтай нь Гарины аппаратаа ажиллуулж байгаа хурд байлаа. Тэгээд чив чимээгүй. Арал дээр ажин түжин.
Тэгтэл гэнэт далайн зүгээс тэнгэрт үлээсэн бөмбөлөг хагарах шиг пүд хийсэн чимээ гарав. Роллинг хавчдаг шилээ хөлөрсөн хамар дээрээ засаад далайн цэргийн онгоцнууд руу харав. Тэнд цагаан шаргал утаа олгойдон гурван том мөөг урган байх бөгөөд зүүхэн талд нь сэвсгэр утаа төвийн улайж дөрөв дэхь мөөг болон ургаж ирснээ уусан алга болов. Дөрөв дэхь дэлбэрэлтийн бөглүү чимээ хадлаа.
Хавчдаг шил Роллингнйн хамраас байн байн гулган унаж байсан боловч тэрбээр эрэлхгээр зогсон тэртээд тэнгэр далайн савслаганд шинэ шинэ мөөг ургахыг нэгд нэгэнгүй харж америкийн далайн цэргийн байлдааны найман хөлөг онгоц агаарт дэгдэхийг нүдээрээ үзлээ.
Арал дээр ч, далайд ч, тэнгэрт ч дахиад ажин түжин болов. Нэвт цамхгийн дотор цахилгаан шат гялсхийн доошлох нь харагдаж удсан ч үгүй ордны хаалга савагдан онгойж фокстротын ая солгой хоолойгоор исгэрэх сонсогдон задгай жигүүр дээр Гарин гүйсээр гарч ирлээ. Царай зүс нь ядарч хүрзийсэн, үс нь даахирч өрвийсөн ажээ.
Тэрбээр Роллингийг ажиглалгүй тайчиж эхлэв. Шатаар явсаар усны хөвөннд тулмагц хульт загасны өнгөтэй дотуур өмд, торгон цамцаа тайдж хаяад сөнөсөн хөлөг онгоцнуудын утаа замхарч амжаагүй байгаа далайн зүг ширтэн сугаа маажин зогсов. Эм хүнийх шиг торгон цагаан бие нь нүцгэн байхдаа нэг л ичмээр, дургүй хүрмээр байлаа.
Тэрбээр хөлөө усанд дүрж үзээд долгионы өөдөөс авгай хүн шиг суун тосож, хэд сэлээд дорхиноо буцаж гарлаа. Дөнгөж сая л Роллннгийг харав бололтой.
- Аа, та юу? Бас усанд орох гэсэн юм биш биз? Хүйтэн байна, чөтгөр ав гэж! гэснээ чичигнэж доргисон инээдээр чанга хөхөрч хувцсаа хумьж аваад түүнийгээ салбагануулан ордон луу орлоо.
Гарин асар том хүрэл хаалгыг чихруулан онгойлгох зуур эргэж:
- За, ах гуай минь, өглөөний зоог барья. Ганц лонх шампан дарс устгая гэл ээ.



_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.23.16 3:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
107

Роллингийн цаашид баримтлах ая зиндаанд хамгийн гайхалтай нь юу болов гэвэл Гариныг дагаад зоог барихаар хүлцэнгүй гэлдэрсэн нь болой. Ширээний ард тэр хоёроос гадна Ламоль хатагтай суух бөгөөд сэтгэлийн шаналгаанаас цонхийж цайчихсан тэрбээр дуу гарах тэнхэлгүй болсон байлаа. Дарстай шилэн аяга амандаа ойртуулахад шилний ирмэг жигд цагаан шүдэнд нь харшин таг таг дуугарч байв.
Роллинг тэнцвэрээ алдахаас айсан юм шиг нэг л цэгийг хичээн ширтэх бөгөөд тэр нь хүч чадлын тухай Роллингийн хуучин ойлголтыг хэдхэн минутын дотор устгаж орхисон нөгөө хараал идсэн аппаратын дүрсээр хийгдсэн лонхны алтан бөглөө байлаа.
Гарин нойтон үсээ самнаагүй чигээр, захтай цамц ч өмсөлгүй, үнгэгдэж, цоо түлэгдсэн хүрэмтэйгээ ямар нэг юм донгосон, хясаа зажилж, хэдэн аяга дарс хөнтөрснийхөө дараа:
Хэчнээн их өлссөнөө одоо л ойлгож байна гэлээ.
— Та үнэхээр сайн ажилласан гэж Зоя аяархан хэлэхэд Гарин:
- Тиймээ. Үнэнийг хэлэхэд эхлээд ч тэнгэрийн хаяа их бууны утаанд умбаад ирэхэд аймшигтай л байлаа шүү... Тэд ямар ч л гэсэн надаас түрүүлсэн дээ... Чөтгөрүүд хуна... Хэрэв тэд ганц кабельтов илүү тавихаа алдаагүй бол энэ орд харш ер нь энэ арлаас юу ч үлдэхгүй л үнсэн товрог болох байсан...
Ингэж хэлээд Гарин дахин нэг аяга дарс ууж, өлссөнөө гайхсан мөртлөө хоол зөөгчийг тохойгоороо түлхэн хөөж явуулав.
Тэгснээ Роллинг руу эргэж:
— За, ах минь ямар вэ дээ? хэмээн ноцтой ширтэж, Та бид хоёр одоо тоглоом шоглоомгүй ярих цаг болсон биш үү. Эсвэл илүү гайхамшигтай үйл явдал хүлээсээр байх уу? хэмээн тулгахад Роллинг сэрээ болон далайн хавч ухаж идэх мөнгөн дэгээгээ тавган дээр чимээ гаргалгүй тавиад, харцаа доошлуулан:
— Ярь л даа. Би сонсъё гэлээ.
- Хэзээний л ингэх байсан юм шүү дээ... Хамтран ажиллах тухай саналаа би танд хоёр удаа тавьсан. Санаж байгаа байх гэдэгт найдаж байна. Гэхдээ би таныг буруутгахгүй л дээ. Та бол сэтгэн бодогч биш, зэрлэг бухын садан шүү дээ. Одоо би гурав дахь удаагаа тэр саналаа тавих байна. Гайхаж байна уу? Тайлбарлая л даа. Би бол зохион байгуулагч хүн. Би танай тэнэг бодлоор дүүрэн чихээстэй, хүнд жинтэй капиталист системийг өөрчлөн байгуулж байна. Ойлгомжтой юу? Хэрэв би үүнийг хийхгүй юм бол коммунистууд та нарыг зажлахгүй залгина. Коммунизм бол миний амьдралдаа үзэн яддаг ганц юм. Яагаад? Яагаад гэвэл коммунизм намайг, Пётр Гариныг устгаж, тархинд минь байгаа бүхэл бүтэн ертөнц мэт ухаан бодлыг минь устгах гэж байна... Хөл дор минь яндашгүй их алт байхад Роллинг та надад яагаад хэрэгтэй болов гэдгийг та асуух байх?
- Тиймээ, асуумаар байна гэж Роллинг сөөнгөтөн дуугарав.
— Ах минь, та ганц аяга джин чинжүүтэй холиод уучих. Тэгвэл сэтгэн бодох чадвар тань дээшилнэ. Алтыг би аргал хоргол шиг үнэтэй болгох гэж байгааг минь та ганц хором ч гэсэн бодож үзсэнгүй юү? Үнэхээр би хүн төрөлхтөнд хэдэн тийм халуухан өдөр бэлэглэх юм. Хүмүүс килограмм алтыг таван центээр үнэлэн барьж үзэх тэр аймшгийн амсар дээр би тэднийг аваачна.
Роллинг гэнэт толгойгоо өргөн булингарт нүд нь залуу цогтой гялалзаж, мушийн инээмсэглээд:
- Аахайс! гэж дуугарав.
— Аахайс тань л байхгүй юү! Одоо л ойлгож байх шив дээ!.. Тэгэхэд л энэ хөл алдсан өдрүүдэд бид, өөрөөр хэлбэл би, та, өөр бас нэг гурван зуун зэрлэг бухнууд, хорвоогийн шаарнууд ч гэх юм уу, санхүүгийн хаад ч гэх юм уу, аль дуртай нэрээ сонгон авна биз, бид хорвоог багалзуурдаж авна... Өөрөөр хэлбэл бид хэд бүх үйлдвэр, завод, бүх төмөр зам, агаарын болон усан флот... ер юу л хэрэгтэй байна бүгдийг худалдаж авна. Тэгснийхээ дараа энэ арлыг уурхайтай нь дэлбэлж орхиод, алт бидний гарт, алтны нөөц хэмжээтэй, алтны үнэ хуучин хэвээр, өртгийн нэгдсэн ганц хэмжүүр хэвээрээ гэж зарлах юм.
Роллинг сандлын түшлэг налж, алтан шүдтэй амаа ангайн чагнах бөгөөд хацар нь чинэрч ирэв.
Мань эр тэр чигээрээ жижиг нүдээ гялалзуулж удтал, хөдөлгөөнгүй суухад Ламоль хатагтай цус харвачихав уу даа гэж бодоход хүрчээ. Тэгснээ гэнэт дуугарч:
— Аахайс, уул нь зоригтой л санаа юм. Амжилтад хүрч ч болох л юм. Гагцхүү элдэв бослого, хөдөлгөөнийг та тооцож үзсэн болов уу?..
- Өө, үүнийг ч хамгийн түрүүнд л бодсон хэрэг. Эхлээд бид аварга том хорих лагериуд байгуулна. Манай горимд сэтгэл дундуур болгоныг хорино. Дараа нь тархнны мэс засал хийх тухай хууль гаргана. За тэгээд намайг жолоодогчоороо сонгох уу?.. Аан! гээд нүдээ ирмэсэн нь яагаад ч юм бэ нэг л айдас жихүүдэс хүрмээр байлаа.
Роллинг духайчихаад дороо шуухнтнаж байлаа. Түүнийг хариу хэлэхийг шаардсан боловч тэрбээр бодох хэрэгтэй байв. Тэгснээ:
- Ноен Гарин, та намайг албадаж байна уу?
- Ах минь, та юу гэж бодоов? Өвдөг сөгдөн гуйх юм гэж санаа юу? Намайг аврагчаа гэдгийг өөрөө ойлгож чадахгүй бол албадах болно.
- За боллоо хэмээн Роллинг шүдэн завсраараа хэлээд хөрзгөр гараа ширээн дээгүүр сунгахад Гарин ч бас:
- Боллоо, боллоо гэж давтан хэлээд, - Үйл явдал маш хурдан өрнөж байна. Эх газар дээрх гурван зуун хаадын саналыг бэлтгэх хэрэгтэй байна. Миний арлыг бөмбөгдөхөөр флот явуулж буй засгийн газрын ухаан муутай явдлыг шүүмжилсэн захиа бич. Тэднийг <алтны хөл алдалтад» оруулахад бэлтгэх хэрэгтэй байна. (Тэрбээр хуруугаа инчдэхэд зөөгч ухасхийн бослоо.) Шампан дарс аягалаач! За ноён Роллинг, түүхийн аугаа их эргэлтийн төлөн ууя... Тэгэх үү дээ, ах минь! Муссолини мэт нь нохойн гөлөг шүү дээ...
Ийнхүү Пётр Гарин ноён Роллингтой тохиролцлоо. Түүхийг ташуурджээ, түүх тэнэгүүдийн гавал дээгүүр алтан тахаа хангинуулан гишгэлсээр хурдаа авлаа.

108

Номхон далайн цэргийн ангийн мөхөл Америк Европт урьд хожимд хэзээ ч байгаагүй цуу шуугиан дэгдээв. Америкийн Нэгдсэн Улс бүх дэлхийд шившиг хүлээсэн цохилт авчээ. Герман, Франц, Англн, Италийн засгийн газар гэнэт дүрсхийн баярлажээ. Алтанд умбасан Америкт энэ жил (зөвхөн энэ жил ч биш бүүр) дайны төлбөр төлөхгүй болох юм шиг санагджээ. «Асар том, бат бэх хүрэл хөшөө гэсэн чинь шавар байжээ. Дэлхийг эзлэх тийм ч амаргүй ажээ...» хэмээн сонинууд бичнэ.
Түүнээс гадна «Аризоны» дээрмийн аяны тухай мэдээ далайн худалдаанд бөөн уршиг тарив. Хөлөг онгоцны эзэд ачаа ачихаасаа татгалзаж, ахмадууд далайгаар явахаас дургүйцэж, даатгалын байгууллагын үнэ хадаад, банкны мөнгө гуйвуулга учир замбараагаа алдав. Өр төлбөрийн эсэргүүцэл энд тэндгүй гарч хэд хэдэн худалдааны орд сөнөлөө. Япончууд энэ далимыг ашиглан америкийн эзэмшсэн зах зээл рүү өөрийнхөө хямд, даржин барааг шургуулах гэж яарав.
Далайн энэ уйлагнасан тулалдаан Америкт ихээхэн мөнгөний гарз гаргажээ. Улсын алдар нэр гутааж, «үндэсний бахархал» хохирсон байна. Үйлдвэрийн эзэд усан болон агаарын флотыг бүрэн болгож ямар ч үнээр хамаагүй дайныг дуусгаж хариугаа авахыг шаардаж байлаа. Америкийн сонинууд Пьер Гарриг Нью-Йорк руу төмөр торонд барьж авчраад цахилгаан сандалд суулгах хүртэл гашуудлынхаа хар хүрээг авахгүй хэмээн сүрдүүлж байв. (Сонины нэр хар хүрээтэй гарах нь хэвлэлийн талаас илүү зардал гарахгүй ч гэсэн олон хүнд сүрхий сэтгэгдэл төрүүлж байжээ.) Хотод тасам туяагаар зэвсэглэсэн Гарины төлөөний хүмүүс явж байгаа мэт аймаар цуурхал бэртэгчнүүдийн дунд дэгдэж, сүүдэр шийний газар, зоогийн газар зэрэг хүн зон олонтой газар самуун дэгдэх, далимдуулан үймүүлэх, хий айн ширвээдэх явдал бишгүй л гардаг боллоо. Вашингтоны засгийн газар том дуугарч ихийг амлавч яах ч учраа олохгүй байжээ. Алтан арлын мөхлөөс ганцаараа амьд мэнд гарсан мина зөөгч онгоц тэр тулалдааны тухай мэдээг Цэргийн Яамны сайдад авчирч өгсөн бөгөөд түүний аймшгийг тодруулан бичсэн нь хэвлэхэд хүртэл аймаар байсан тул нуун даржээ. Арван таван ямхын их буу нь Шившигт этгээдүүдийн арал дахь гэрэлт цамхгийн хажууд юу ч биш байлаа.
Энэ бүх эвгүй явдлууд нь Америкийн Нэгдсэн Улсыг Вашингтонд бага хурал зарлан хуралдуулахад хүргэсэн байна.
Бага хурал хуралдах хугацааг товлон зарласан тэр өдөр сонины редакц, бүх дэлхийн радиостанцууд энэ бага хурлын нээлтэд инженер Гарин өөрөө оролцоно гэсэн мэдээ хүлээн авлаа.



_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.23.16 3:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
109

Гарин, Чермак, инженер Шефер гурав дүүжин шатанд сууж гол уурхайн гүнд буулаа. Гялтгануур цонхнуудын цаад талд ч төчнөөн ган хоолой, цахилгаан холбооны утас, бэхэлгээ, дамжуулга худаг, талбай, төмөр хаалганууд жирэлзэн өнгөрнө.
Газрын гадаргын арван найман бүсийг алгаслаа. Арван найман бүс гэдэг маань модны нас лугаа адил манай гаригийн амьдралын эрин цагийг тоолсон арван найман үе гэсэн үг л дээ. «Гал» талаасаа дөрөвдөгч үенээс буюу палеозойн далайгаас органик амьдрал эхэлж байгаа юм. Эндхийн ус радио- идэвхт давстай, их хэмжээний нүүрс хүчилтэй нь үнэн хэрэгтээ «амьдралын ундаа» билээ.
Дараачийн үе болох мезозойн эринд усан дотроос аварга том мангаснууд босон ирж сая жилийн турш энэ газар дэлхийг доргион хүрхэрч айлган чичрүүлж байсан билээ. Түүнээс дээш уурхайн үе давхаргад шувуудын үлдэгдэл, түүнээс бүүр дээшээ хөхтөн амьтдын ул мөр олджээ. Тэндээс хүн төрөлхтний цөвүүн цагийн цаст өглөө мөстлөгийн үе холгүй болжээ.
Дүүжин шат сүүлчийн арван ес дэх үеийг өнгөрлөө. Энэ бол гал дөл, хайлмаг шаталтын үе. Эндхийн хар хүрэн өнгөтэй наанги ширхэгт боржин бол дэлхийн хамгийн эртний эринд хамаарна.
Гарин тэсэж ядахдаа хумсаа хазан зулгааж байлаа. Гурвуулаа үл дуугарна. Амьсгалахад хүнд байв. Хүн бүр ардаа хүчилтөрөгчийн аппарат үүрчээ. Гипербодоидын хүрчигнэх чимээ, дэлбэрэлтийн дуу сонсогдоно.
Дүүжин шат цахилгаан дэнлүүний хурц гэрэлд орж, хий хуримтлуурын асар том гоожуурын амсар дээр очиж зогсов. Гарин Шефер хоер усанд шумбагчдын өмсдөг шиг пөмбөгөр резин дуулга өмсөж аваад гоожуурын нэг нээлхийгээр орж нарийн төмөр шатаар уруудан таван давхар байшингийн дайны гүн рүү уруудав. Шат цагираг дугуй талбайд төгсөж, тэр талбай дээр бүсэлхийгээ хүртэл нүцгэлж пөмбөгөр дуулга өмссөн хэдэн ажилчид ар нуруундаа хүчилтөрөгчийн аппарат үүрээд гиперболоид дээр явган сууж, тасам туяг чиглүүлэн удирдаж ажиллах бөлгөө.
Мөн тийм эгц бөгөөд бөөрөнхий төмөр саваагаар гагнаж хийсэн шат энэ талбайг доод цагирагтай холбоно. Доод цагираг талбай дээр шингэн агаартай хөргөгч байрлах бөгөөд хөлөөс толгой хүртэл резиндсэн эсгий хувцастай, хүчилтөрөгчийн дуулгатай ажилчид зогсоод дамжуулга шанаганы ажиллагаа, хөргөгчийг удирдана. Энэ бол эндэх ажлын хамгийн эгзэгтэй аюултай байр юм Эвгүй л хөдлөх юм бол гиперболоидын тасам туяанд тас татуулахаас гадна доохно талд улайссан чулуулаг буцлан шуугиж, шингэн агаарын үлээлгэнд дэлбэрэлт явагдана. Дороос чулуужсан хөрсний хэлтэрхий, хийн бөөгнөрөл үе үе буудна.
Туузан дамжуулга шанаганууд цагт тавин тонн хүртэл чулуулаг хөрс гадагш гаргаж байлаа. Ажил буцалж байлаа. Малтуур гүнзгийрэх тусам Манцевын зургаар хийсэн гиперболоидтой дээд цагариг, дээд талдаа хий хуримтлуурын гоожууртай «төмөр сохор номингийн» систем басхүү доош бууж байлаа. Уурхайн бэхэлгээ «сохор номингийн» системээс дээгүүр эхэлж байлаа.
Шефер урсан өнгөрч буй шанага дотроос саарал тоос атгаж авахад Гарин түүнийг имэрч үзээд харандаа өгөхийг адган шаардав. Тэрбээр тамхины хайрцаг дээр:
«Хүнд шаар. Лав.» гэж бичихэд Шефер том шилэн нүдтэй дуулгаараа дохин зөвшеөрчээ. Тэр хоёр цагариг талбайн ирмэг дээгүүр болгоомжтойхон явсаар «төмөр сохор номин» системтэй зэрэгцэн улам доошлон байгаа цул цутгамал уурхайн ханан дахь ган татлага дээрх хэмжих багажнуудын өмнө очиж зогсов. Энд барометр, сейсмограф, луужин, тухайн гүн татах хүчний хурдатгал заасан дүүжин, цахилгаан соронзон хэмжүүрүүд байв.
Шефер дүүжинг зааж, Гаринаас тамхины хайрцгийг аваад түүн дээр герман бичлэгээр нямбай яаралгүйхэн бичсэн нь:
- «Татах хүчний хурдатгал өчигдөр өглөөнөөс эхлэн зууны есөн хувиар өндөрлөв. Энэ гүнд хурдатгал 0,98 хүртэл буурах ёстой байтал / ,07 болж өслөө...»
Гарин:
- «Соронзон уу?» гэж бичив.
Шефер хариулсан нь:
- «Өнөө өглөөнөөс соронзны багаж тэг дээр зогсож байна. Бид соронзон орноос доош оржээ».
Гарин хоёр гараа өвдөг дээрээ тулан «төмөр сохор номин» уухилан яраглан газар малтаж буй гүн хар худгийн нүх рүү удтал тонгойн ширтжээ. Өнөө өглөөнөөс уурхай оливин бүсийг нэвтэлж байгаа юм байна.

110

За Иван, бие яаж байна? гээд Шельга хүүгийн толгойг зөөлөн илэв. Иван хүү Шельгагийн далайн эрэг дээрх жижиг байшинд цонхны дэргэд суугаад далайн зүг ширтэнэ. Энэ байшинг эргийн чулуугаар барьж цагаан шар шавраар шавжээ. Цонхны цаана хөх далайн дээгүүр цагаан хөөс сахруулсан давалгаа яралзан ирж Шельгагийн суудаг зэлүүдхэн булангийн элсэн эрэг, усан дороос цухуйх хадан цохиог мөргөн бутарна.
Иваныг үхлүүт юм агаарын хөлөг онгоцоор авчирчээ. Шельга их ажил болж байж түүний амийг аварсан юм. Арал дээр өөрийн хүн байгаагүй бол тэрбээр хүн болохгүй байсан биз ээ. Тэрбээр хөрч хөлдсөн, хатгаа авсан гэж тамтаггүйн дээр сэтгэл санаагаар бүрмөсөн унасан байдаа. Аргагүй шүү дээ, хүнд итгээд л хамаг хүч чадлаа зориулаад байсан чинь нэг л мэдэхэд ийм юм болдог!
- Би одоо Зөвлөлт Орост эргэж очвол шийтгүүлнэ дээ, нөхөр Шельга?
- Боль доо, тэнэг минь. Чиний буруу гэж ердөө байхгүй.
Далайн эргийн чулуун дээр сууж байхдаа ч, наймалж барьж, ажил буцалж үймж бужигнасан харь хүмүүсийн дунд арлын гайхамшгууд дунд тэнэж явахдаа ч Иван хүү өөрийн эрхгүй өрнө зүг эргэн харж, тэргэл улаан нар ус руу шурган далд орох тэр зүг, түүнээс ч цаана байгаа Зөвлөлт орныхоо зүг уйтгарлан ширтдэг авай.
— Энд шөнө, манай Ленинградад бол өглөө байгаа. Нөхөр Тарашкин нарийн цагаан талх идэж цайгаа уучихаад ажилдаа явж байгаа. Крестов арлын клубт завь чигжиж, хоёр долоо хоногийн дараа туг өргөх гэж байгаа даа хэмээн Иван бодлогошрон ярина.
Хүүгийн бие илаарь болохын хэрээр Шельга түүнд хэрэг явдлын учрыг бага багаар тайлбарлах бөгөөд Иван хүү юм ойлгохдоо хөнгөн сэргэлэн, эвлэршгүй Зөвлөлт зантай болохыг нь хараад Тарашкинтай адил гайхан баярлаж байлаа. Хэрэв тэр Ленинградад уйлагнуур ажилд орооцолдоогүй бат алт шиг хүү байхсан даа.
За Иван, удахгүй чамайг нутаг явуулна гэж нэг удаа Шельгаг хөгжилтэй хэлэхэд цаадах нь:
— Баярлалаа, Василий Витальевич.
— Гагцхүү эхлээд нэг зүйлийг хийх хэрэгтэй байна.
— Бэлээн.
Юманд авирахдаа хэр билээ дээ?
— Сибирьт би тавин метрийн хуш модонд авирч самар түүдэг байсан. Оройд нь гараад доошоо харахад газар үзэгддэггүй юм шүү дээ, Василий Витальевич.
— Хэрэгтэй цаг ирэхээр чамд юу хийхийг чинь хэлнэ. Арал дээгүүр дэмий сэлгүүцэж байхын оронд уурга дэгээ аваад далайн зараа барь.

111

Гарин эдүгээ Манцевын тэмдэглэлээс олж авсан төлөвлөгөөнийхөө үнэн зөвд итгэж, ажил урамтай байлаа.
Дамжуулга шанага халуун лавын лут зузаан үеийг нэвтлэв. Уурхайн ёроолд газар доорх их далай буцлан шуугих нь сонсогдоно. Гучин метр зузаанаар ширээж хөлдөөсөн уурхайн хана найдвартай цайз болжээ. Гэсэн хэдий ч асар их чичиргээ, донсолгоо гарч байсан тул бүх хүчээ хөлдөөлтөд зориулахаас аргагүй болж байлаа. Газрын хөрсөн дээр төмөр, никель, оливин гарч ирэх болов.
Гэтэл нэг этгээд явдал гарав. Газар дороос гарсан болгоныг ган туузаар дамжуулан асгаж байгаа далайн тэр хэсэгт гэрэл гарах болж, энэ үзэгдэл хэд хоног үргэлжлэв. Тэгснээ гэрэл нь улам хүчтэй болж нэг өдер хүчтэй дэлбэрч ихээхэн хэмжээний чулуу шороо устай хамт цацсан нь хөвдөг гүүрийг эвдэж, ажилчдын модон сууцыг урсган, уурхайг золтой л живүүлчихсэнгүй.
Үүнээс хойш гаргасан чулуулгийг ачааны онгоцоор зөөж бүр хол, далайн гүнд хаядаг болов. Тэнд нь мөн л гэрэл цацарч дэлбэрэлт болсоор байлаа. Энэ нь М элементийн атомын задралын тодорхойгүй үзэгдлээр тайлбарлагдах ажээ.
Уурхайн ёроолд ч бас түүнээс дутуугүй этгээд явдлууд гарч байв. Саяхан тэг дээр зааж байсан соронзон хэмжүүрийн зүүнүүд гэнэт соронзон орны маш их хүчдэл заах болсноор энэ этгээл явдлууд эхэлсэн хэрэг. Зүүнүүд эцсээ тултал зааж байлаа. Уурхайн ёроолоос чичивгэнэсэн хөх яагаан туяа цоролзох болов. Агаар хүртэл өөрчлөгдөж байлаа. Агаарын азот, хүчилтөрөгч нь альф хэсгийн үй түмэн ширхгээр бөмбөгдүүлэн гелий, устөрөгч болон задарч байлаа.
Чөлөөт устөрөгчийн хагас нь гиперболоидын тасам туяанд хуйхлагдан уурхай дотор үе үехэн гар буугаар буудах мэт чимээ гарч галын дөл нисэн өнгөрнө. Ажилчдын хувцас түлэгдэж, халуун лавын далайд татлага түрлэг болох мэт уурхайн нүсэр хана доргиж донсолж байлаа. Ган шанаганы шүдэнд улаан өнгийн хаг тогтож, машины төмөр хэсгүүдэд атомын задрал хүчтэй явагдаж буй нь ил байв. Олон ажилчин үл үзэгдэх туяанд хайрагдаж түлэгдэх болов. Энэ бүхнийг үл хайхран «төмөр сохор номин» Оливин бүсээ туулж махран зүтгэн мөлхсөөр байлаа.
Гарин уурхайгаас бараг гарахаа болив. Тэрбээр дөнгөж одоо л санаанд багтамгүй аймшигт зориг гаргаснаа ойлгож байлаа. Газрын ийм их гүнд газар дорх буцалмал далай байх юм гэж хэн мэдлээ. Халуун хайлмаг оливин дундуур дахиад хэдэн километр явах юм бол? Тодорхой юм ганц байсан нь юу вэ гэвэл газрын төвд маш бага температур бүхий соронзон хатуу цөм байна гэдгийг хэмжих багажууд гарцаагүй зааж байлаа.
Айн болгоомжлох юм бас нэг байсан нь хөргөж хөлдөөсөн уурхайн зузаан хана халуун хайлмаг орчноосоо илүү цул хүнд тул төвийн татах хүчний нөлөөгөөр тасран одох аюул байлаа. Үнэхээр ч уурхайн хананд зарим нэг эвгүй ан цав үзэгдэх болж, түүгээр хий шуугин орж ирэх болов. Уурхайн голчийг хоёр дахин багасгаж, нүсэр нүсэр босоо бэхэлгээ хийхээс аргагүйд хүрэв.
«Төмөр сохор номингийн» төхөөрөмжийг явцуу уурхайд тохируулан солих ажилд их хугацаа алджээ. «Аризонаас» ирсэн мэдээ л бага зэрэг тайтгаруулна. Дахин дээрмийн анд гарсан хөлөг онгоц Мельбурны боомтод шөнөөр орж ирснээ мэдэгдэхийн тулд наргил модны тосны түүхий эдийн агуулахыг шатаагаад таван сая фунт шаарджээ. (Урьдчилсан сүрдүүлэг хийхийн тулд далайн эргийн цэцэрлэгт гудамжны модыг тасам туяагаар хяргасан байна.) Хэдхэн цагийн дотор хотын оршин суугчид орон гэрээ хаян дүрвэж, банкууд шаардсан мөнгийг гаргаж өглөө. «Аризона» боомтоос гарч явахдаа байнгын эргүүлд гарсан английн хөлөг онгоцтой тааралдаж усны түвшингээс дээгүүр зургаан ямхын суманд нэвт буудуулсан боловч хариу гал нээж тэрхүү байлдааны онгоцыг зэмдэглэж орхисон байна. Байлдааныг Ламоль хатагтай геперболоидын цамхгаас удирджээ.
Энэ мэдээ Гариныг баахан сэргээв. Сүүлийн үед түүнд базаахгүй бодод төрөх болсон байв. Гэнэт Манцевын тооцоо алдаатай байвал яана? Жилийн өмнө Петроград районд эзгүй байшинд бодож байсантайгаа яг адилхан, уурхай амжилтгүй бол хэрхэн яаж аврагдах боломжийг ядарсан тархи нь эрэн бэдэрч байв.
Гарин дөрвөн сарын хорин таванд сохор номингийн систем дотор цагариг талбайд зогсож байгаад нэгэн ер бусын үзэгдэл ажиглажээ. Дээрээс хий хуримтлуурын гоожуураас мөнгөн усаар бороо орж байв. Гиперболоидын ажлыг зогсоохын аргагүй боллоо. Уурхайн ёроолын хөлдөөлтийг багасгав. Дамжуулга шанага оливин чулуулгийг өнгөрчихөөд эдүгээ цэвэр мөнгөн ус авчрах болов. Менделеевийн үелэх системээр бол дараа нь наян нэгэд металл талий байх ёстой. Алт (атом жин 197.2, дугаар 79) мөнгөн уснаас дээр байх учиртай билээ.
Хувийнхаа жингээр байрласан металлуудын үеийг нэвтлэхэд алт тааралдаагүй явдал бол сүйрэл гэдгийг Гарин Шефер хоёр л ойлгож байлаа. Энэ бол сүйрэл! Гайт Манцев эндүүрчээ!
Гарин толгойгоо гудайлгав. Тэрбээр юу эсийг үзэхэд бэлэн байлаа. Гагцхүү ийм гунигт төгсгөлийг зүүдлээ ч үгүй билээ... Шефер гоожуураар урсан бууж буй мөнгөн усанд алгаа хайхрамжгүй тосож дусал төдийхнийг барьж авснаа гэнэт Гарины тохойноос чангаан хоёул эгц шат руу хөтлөн явлаа. Дээшээ гарч дүүжин шатанд суусан хойноо хоёул резин дуулгаа тайлав. Шефер хүнд гуталтай хөлөөрөө бүжиглэн дэвхцэнэ. Ясархаг авч хүүхдийнх шиг энгүүн даруу царайд нь баяр гэрэлтэнэ.
— Энэ чинь алт байна шүү дээ! Бид чинь мал юм... Алт мөнгөн ус хоёр нэг дор буцална. Хараач, хар л даа! Мөнгөн устай алт! Алт байна шүү дээ!.. Ийнхүү хөхрөн хашгичин хэлээд алгаа дэлгэхэд алган дээрх хэдэн шингэн үрэл нь алтан шаргал өнгөтэй ажээ.
— Ерэн хувь нь шижир алт шүү дээ!
112

Алт газар дороос нефть шиг өөрөө гарч байлаа. Уурхайн малталтыг зогсоож, төмөр сохор номин салган хурааж авав. Түр бэхэлгээнүүдийг авч, оронд нь ханандаа хөргөх хоолойн систем бүхий нүсэр ган цагаригуудыг оруулж байлаа.
Халуун уураар хөөрөн гарч байгаа мөнгөн устай алтыг уурхайн аль ч гүнд олборлохын тулд гагцхүү халуун хүйтнийг нь тохируулах хэрэгтэй байжээ. Тэгээд ч ган цагаригууд уурхайн гүнд бүрэн сууж чадсан нөхцөлд мөнгөн устай алт өөрөө газрын гадарга дээр гарч ирэх юм гэсэн тооцоо Гарин хийжээ.
Уурхайгаас зүүн хойш мөнгөн ус дамжуулах хоолой яаран байгуулав. Харшийн зүүн жигүүрт, их гиперболоидтой цамхгийн ёроолд зуухнууд барьж, алт ууршуулан гаргах шаазан тогоонуудыг суулгаж байлаа.
Гарины урьдчилан тооцоолсноор эхний үед хоногт арван мянган пүү алт буюу хоногт зуун сая хүртэл долларын бүтээгдэхүүн гаргах боломжтой мэт байв. Аралдаа эргэж ирэх тушаалыг «Аризонад» өгчээ. Ламоль хатагтай хариу баяр хүргээд Номхон далайд дээрэм хийхээ больсон тухай холбоо барьж болох бүхэнд радиогоор мэдэгджээ.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.23.16 3:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
113

Вашингтоны бага хурал нээгдэхээс хэдхэн хоногийн өмнө Сан-Францискогийн боомтод далайн таван хөлөг онгоц орж ирэв. Тэд голландын далбааг энгүүн тайвнаар өргөж, зуны нар гийсэн утаат буланд өөртэйгөө адилхан худалдааны олон онгоцны дунд зайгаа эзлэн зогсжээ.
Ахмадууд нь эрэг дээр гарч ирээд бүх юм хэвийн байв. Онгоцон дээрх хэцэнд усан цэргийн өмд салхинд дэрвэн хатаж, онгоцны давцанг угааж, байдаг юм байдгаараа л байлаа. Гэтэл голландын дарвуулт хөлөг онгоцнуудын ачаа гаалийн түшмэдийн гайхлыг төрүүлэхэд хүрэв. Гэвч онгоцныхны тайлбарласнаар бол таван килограммаар цутгаж хэвлэсэн гулдмай шар металлууд нь худалдахаар тээвэрлэн ирсэн алт гэиэ.
Түшмэд тэрхүү алиа тоглоомыг дооглон инээж:
- Алтаа яаж өгөх улс вэ? гэхэд,
- Өөрийнх нь өртгөөр хэмээн ахмадын туслахууд харнулав. (Бүх таван онгоцон дээр яг л ийм яриа гарчээ.)
- Тэр чинь хэд гэсэн үг вэ?
Килограммыг нь хоёр доллар таван центээр өгнө.
- Хямдхан юм л байна даа, танай алт.
- Бараа элбэг, хямд өгнөө гэж туслахууд гаансаа сорон өгүүлнэ.
Тийнхүү гаалийн түшмэд «Ачаа алт нэртэй гулдмай шар металлууд» хэмээн бүртгэн тэмдэглээд инээлдэн оджээ. Үнэндээ бол инээгээд байхын ч хэрэг байсангүй.
Хоёр хоногийн дараа Сан-Францискод өглөөний сонины зарлалын булан, гудамжин дахь рекламын шонгууд, тэр ч байтугай явган хүний зам дээр цэрдээр бичсэн зарлал эрээлжлэн үзэгдэх болсон нь:
«Инженер Пётр Гарин Алтан арлын тусгаар тоггнолын төлөө хийсэн дайныг дууссанд тооцож, дайсны зүгээс алдаж осолдсон гарз хохиролд ихэд харамсан байгаагаа илтгэхийн ялдамд энгийн худалдааны харилцаа тогтоохын үүдийг нээж шижир алт ачсан таван хөлөг онгоцыг Нэгдсэн Улсын иргэдэд хүндэтгэлтэйгээр өргөн барьж байна. Таван килограммаар хэвлэсэн алтан гулдмайг килограммыг нь хоёр доллар таван центээр зарна. Авахыг хүсэгчид тамхины мухлаг, будгийн дэлгүүр, сүүний газар, сонины мухлаг, гутал тослогчдын бүхээгээс ч авч болно. Надад хязгааргүй ихээр байгаа энэ бараа жинхэнэ алт мөн гэдэгт итгэхийг хүснэ. Хүндэтгэн ёсолсон Гарин» гэжээ.
Энэ утгагүй зарлалд хэн ч үнэмшсэнгүй. Гэтэл алттай байсан хүмүүсийн ихэнх нь алтаа далдлан нууж амжлаа. Үнэнч шударга хүмүүсийн тайван байдлыг дахин алдагдуулсан домогт этгээд Петр Гарины тухай хот даяар шуугих болов. Үдшийн сонинууд Пьер Гаррийг барьж олны гарын шүүр болгохыг шаардлаа. Оройн зургаан цагийн үед хөөрч тэнэгэрсэн олон хүн Гарины онгоцнуудыг живүүлж, усан цэргүүдийг нь дэнлүүний баганаас дүүжилнэ гэж боомт руу түрхрэн хөдлөхөд цагдаагийнхан тэднийг арай гэж хорин тогтоов.
Энэ үед боомтын захиргаа мөрдөн шалгах ажил хийж байлаа. Онгоцнууд дээрх бичиг баримт ёс журмаараа, хөлөг онгоцнууд нь ч гэсэн тээвэр тээх эрх бүхий нэрд гарсан голланд нэгдлийн эзэмшил байжээ. Тэглээ ч гэсэн олон түмнийг үймүүлсэн энэ янзын худалдаагаа зогсоохыг захиргаа шаардав. Алт нь алт л юм болохоороо хоёр ширхэг гулдмай өмдний нь халаасанд шургуулсан байхад ямар ч догшин түшмэлийн омог номхорч байлаа. Энэ нь үнэхээр харахад өнгөтэй хазахад чанар сайтай жинхэнэ шижир алт байлаа. Ийнхүү алтны наймаа нээлттэй хэвээр үлдэж, түр зуур мэдэн будлих явдал гарав.
Өдөр дутам гардаг сонинуудын гучин хоёр редакцийн газар яриа муутайхан усан цэргүүд нэг нэг шуудай учир битүүлэг металл гулдмай оруулж өгөөд <Бэлэг» гэснээс өөр юм хэлсэнгүй. Сониныхон уурсан хашгичиж, алтны газрын хүмүүсийг дуудуулав. Ичгүүр сонжуураа алдсан Пьер Гаррийг хэдэн хэсэг тас татах ёстой гэж шуугилдацгаасан боловч нөгөө шуудай дүүрэн шар гулдмай нэг л мэдэхэд хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байжээ.
Шөнө нь хот даяар явган хүннй зам дээгүүр алтан гулдмай сул тараан хаясан байлаа. Есөн цаг гэхэд үсчний газар, тамхины мухлагийн үүдэн дээр «Энд шижир алт килограммыг нь хоёр доллар тавин центээр худалдаж байна» гэсэн зарлал өлгөөстэй байлаа.
Олон түмэн цочин догдлов.
Хамгийн тусгүй юм нь гэвэл, чухам яах гэж алтыг тийм хямдхан зарж байгаагийн цаад учрыг хэн ч ойлгоогүй байлаа. Гэхдээ л худалдаж авахгүй бол хохирч таарна гэсэн бодол хүн бүхний толгойд орж хот даяар замбараа алдан наймаалцаж гарав. Олон мянган хүн далайн боомт дээр хөлөг онгоцнуудын өмнө зогсоод «Алт, алт, алт!..» хэмээн хашгиралдана. Алтыг шууд л дам гишгүүр дээр зарж байлаа. Энэ өдөр хот доторх унаа хөсөг цөм зогсож, контор, албан байгууллагын түшмэд ажил хийхийн оронд тамхины мухлагаар гүйж гулдмай алт хайна. Дэлгүүр, агуулах худалдаа хийхээ болиод харж ханддаг хүмүүс нь алтны эрэлд мордсон тул хулгайч нарын онгод орж буянаа эдлэв.
Авчирсан алт тодорхой хэмжээтэй, дахиад ийм бараа ирэхгүй юм гэнэ гэсэн цуурхал бас тарж амжээ.
Гурав дахь өдөр нь гэхэд л Америкийн өнцөг булан бүхэнд алтны солио тусаж төмөр замын шугам сэтгэл догдолсон, ойлгож ядсан, эргэлзэж, хөл хөөрцөг болсон аз жаргалын эрэлчдийг дорноос өрнө зүгт тээвэрлэн хөврөх болов. Алалдан байж л галт тэргэнд сууна. Хүний тэнэг явдлын энэ сандрал, мэгдэл дээд цэгтээ хүрчээ.
Вашингтоноос засгийн газрын захирамж бахь байдгаараа л хугацаа алдаж ирлээ. Уул захирамжнд: «Алт гэж нэрлэгдсэн ачаатай онгоцыг цагдаагийн газрын хүчээр тусгаарлаж, онгоцны удирдлага усан цэргүүдийг баривчлан, хөлөг онгоцыг тийзэд» гэжээ. Тушаалыг биелүүлэв.
Аз жаргалын төлөө ажил албаа орхиод эх орны зах хязгаар бүхнээс Сан Франциског зорин ирж нар төөнөсөн эргийн гудамжийг дүүргэн, энэ хавийн идэж болох юм бүхнийг царцаа мэт цөлмөн идсэн энэ хүмүүс уур уцаартаа багтран зэрлэгшээд цагдаагийн хамгаалалтыг дайран орж, гар буу, хутга мэсээр амь тавин зодолдож, мөн ч олон цагдааг тохойн усанд үйгээд Гарины хөлөг онгоцны усан цэргүүдийг чөлөөлөн дараалалын журмыг зэвсэглэсэн хамгаалалт дор дахин сэргээжээ.
Алтан арлаас дахиад гурван хөлөг онгоц ирж гулдмай алтны баглааг өргөгч цамхгаар эргийн шороон дээр шууд асган овоолж байхыг харсан хүмүүс айх шиг болов. Улаан зам дээр нүд гялбуулан хэвтэх үнэт баялгийг харахдаа дугаарлан зогссон хүмүүс өөрийн мэдэлгүй чичирч байв.
Энэ үед Гарины төлөөний хүмүүс том хотуудын гудамжинд чанга яригч зоогоод дуусаж байлаа. Хагас сайн өдөр хотын оршин суугчид ажил албаа дуусгаад гудамжинд гарах үеэр дэндүү муу аялгатай ч гэсэн ер бусын итгэлтэй хоолой бүх Амернк даяар чанга дуугаар зарлан хэлсэн нь:
«Америкчуудаа! Та нарын хүүхдээ айлгаж байдаг, хууль дүрмээс гадуур амьдрагч гэж мөрдөгдөж байгаа тэр инженер Гарин чинь ярьж байна. Америкчуудаа, би олон гэмт хэрэг үйлдсэн, гэхдээ энэ бүхэн хүн төрөлхтний аз жаргалын төлөө гэсэн ганц зорилготой байлаа. Аугаа их, урьд өмнө хэзээ ч байгаагүй нэгэн том үйл ажил хийж, түүнийхээ үр дүнг үзэхийн тулд би газрын өчүүхэн тасархай. хариугүй жаахан арал эзэмшиж авсан билээ. Би газрын гүнд нэвчин хэн ч хүрээгүй алтны хэвтшинд нэвтрэн орохоор шийдсэн юм. Тэгээд найман километрийн гүнд буцалж байгаа алтны их санд уурхай маань хүргэж өглөө. Америкчуудаа, хэн юу байгаагаараа худалдаа хийдэг билээ. Би өөртөө байгаа бараа — алтыг та нарт худалдахаар санал дэвшүүлж байна. Би килограммыг нь хоёр доллар тавин центээр зарж, улмаар доллараас арван цент хожих санаатай юм. Энэ бол даруухан наймаа. Тэгвэл яагаад намайг бараагаа зарахыг минь хориглож байгаа юм бэ? Танай нөгөө худалдааны эрх чөлөө хаа байна? Танай засгийн газар эрх чөлөө, дэвшлийн ариун үндсийг уландаа гишгэж байна. Би байлдааны зардлыг ч төлөхөд бэлэн. «Аризона» хөлөг онгоц дайны үеийн журмын дагуу бусад хөлөг онгоц, банкнаас албадан авсан мөнгийг ч улс, нэгдэл, хувь хүмүүст нь зүй ёсоор эргүүлж өгнө. Надад алтаа наймаалах эрх чөлөө өгөөч гэсэн ганцхан хүсэлт байна. Танай засгийн газар үүнийг надад хориглож, хөлөг онгоцыг минь баривчлан тийздэж байна. Нэгдсэн Улсын бүх оршин суугчид та нарын ивээл хамгаалалтад би өөрийгөө өглөө».
Чанга яригчдыг цагдаагийн газрынхан тэр шөнөд нь устгаж, засгийн газар иргэдийг сэнхрүүлэхийн тулд дараах мэдээллийг хийлээ. Үүнд:
«...Зөвлөлт Оросоос гаралтай, нэрт дээрэмчин, инженер Гарины мэдэгдэл үнэн байлаа ч гэсэн Алтан арлын уурхайг аль болох түргэн хааж, алтны нөөц арвижих боломжийг устгах хэрэгтэй юм. Хэрэв алтыг шавар шороо мэт ухаж гаргаад, утгаж хэрэглээд байвал амьдрал, аз жаргал, хөдөлмөрийн тэнцэтгэл юу болж хувирах вэ? Хүн төрөлхтөн хүй нэгдлийнхээ үед эргэн орж, энгийн арилжаа, зэрлэг замбараагүй явдал ноёрхох болно. Бүх эдийн засгийн систем сөнөж, үйлдвэр худалдаа устана. Инженер Гарин бол аугаа их хорлон сүйтгэгч, чөтгөр шүглэсэн хүн. Түүний зорилго бол долларын ханшийг бууруулахад оршино. Гэвч үүнийг тэр хэзээ ч чадахгүй...»
Засгийн газар мөнгөний алтан баталгаа уствал яах тухай хөөрхийлөлтэй зураг дүрслэн үзүүлсэн боловч сэнхэрсэн хүн төдий л олон гарсангүй. Дэмийрэл бүх орныг эзэмдлээ. Сан-Францискогийн жишээгээр бусад хотуудад ч амьдрал зогсов. Галт тэрэг болон сая сая автомашин өрнө зүг уухилан давхилдана. Номхон далайд ойртох тусам хоол хүнсний үнэ тэнгэрт хадах болов. Хүнс тээвэрлэх унаа олдохоо байлаа. Аз жаргал эрсэн өлсгөлөн хүмүүс хүнсний мухлагуудыг эвдэн талав. Ганц фунт гахайн давсалсан мах зуун доллар болж, Сан-Францискогийн гудамжинд хүмүүс өлбөрч үхэж байлаа. Өлсгөлөн, халуун хоёроос хүмүүс галзуурч байв.
Төмөр замын зангилаан дээр галт тэрэг рүү дайрах үед алагдсан хүмүүсийн хүүр энд тэндгүй гулдайн хэвтэнэ. Уул ус, ой мод, тал хөндийгүй зам зөрөг дагаж алтан гулдмайн уут үүрсэн азтай жаргалтай хүмүүс дорно зүг — гэр орондоо эргэн зүтгэнэ. Улдаж хоцорсон заримыг нь нутгийн хүмүүс, бүлэг дээрэмчид алж талах ч энүүхэнд болов.
Алттай хүмүүсийг алан дээрэмдэх явдал хаа сайгүй дэлгэрч, агаарын онгоцоор хүртэл дайран довтлох болжээ.
Засгийн газар эцсийн арга хэмжээ авахад хүрэв. Арван долоогоос дөчин таван насны бүх хүмүүсийг цэрэгт татаж, зайлсхийснийг нь цэргийн хээрийн шүүхэд татах тухай хуулнйг танхим оруулав. Нью-Йоркт ядуусын хороололд хэдэн зуун хүнийг буудан аллаа. Галт тэрэгний буудал дээр зэвсэглэсэн цэрэг тавьж, хэн нэгийг барьж, вагоноос татан буулгаж, буудаж хүртэл үзсэн боловч вагонууд чихээстэй хэвээрээ л явсаар байв. Хувийн нэгдэл эздэд хамаарах төмөр зам бол засгийн газрын захирамжийг хэрэгсэхгүй байх нь илүү орлоготой гэж үзлээ.
Сан-Францискод дахиад Гарины таван онгоц ирсний дотор гадаад зогсоол дээр бүхний нүдний өмнө «далайн аянга» гэгдсэн үзэсгэлэнт «Аризона» зангуугаа хаялаа. Түүний хоёр гиперболоидын хамгаалал дор онгоцнууд алтаа буулгана.
Ийм л нөхцөлд Вашингтоны бага хурлыг нээх өдөр боллоо. Сарын өмнө Америк дэлхийн бүх алтны талыг эзэмшиж байсан бол эдүгээ Америкийн алтан фонд илүү ч үгүй, дутуу ч үгүй хоёр зуун тавь дахин хямдарсан байв. Их хөдөлмөр, гарз хохирол, их цус урсгаж байж байдлыг намжааж болох боловч энэ өвчтэй шаар Гарин алтаа килограммыг нь нэг доллараар ч юм уу, бүр байчихаад арван центээр зараад унавал ер яах билээ? Айснаас цагаан болсон нүдтэй хөгшин сенаточид, танхимын гишүүд хуралдах танхимын гадуур холхилдон явж, аж үйлдвэрийн эзэд, санхүүгийн хаад гараа дэлгэн:
- «Энэ бол ертөнцийн мөхөл, сүүлт одтой мөргөлдсөнөөс ч долоон дор» хэмээн гасална.
- «Инженер Гарин гэж юун хүн бэ? Тэр ер нь яах санаатай юм бэ? Улс орныг цөлмөх гэсэн юм уу? Үүнд утга алга... Тэгвэл юу хожих гэсэн юм бол? Дарангуйлан захирагч болох гэсэн юм уу? Хэрэв чи хорвоогийн хамгийн баян хүн бол захирагч бол л доо. Үнэндээ гэхэд энэ ардчилсан байгуулал гэгч хоолой давахгүй хоол болжээ... Эх орон даяар эмх замбараагүй явдал, дайн дээрэм, салан задгай байдал газар авсан ийм үед чонын зуулттай хатуухан эзэн — дарангуйлан захирагч байхад ч илүүдэхгүй».
Хуралдаанд Гарин өөрөө оролцох нь тодорхой болсноос хойш хурлын танхимд суух суудал үл олдон хүмүүс багана, цонхонд хүртэл авирч ассан байв. Хурлын тэргүүлэгчид суудлаа эзлээд чимээгүй сууцгаан хүлээж байв. Хурал даргалагчийн ам хөдлөх яг тэр агшинд танхимд цугларсан олны нүд алтан тоногтой өндөр цагаан хаалга руу чиглэв. Хаалга онгойж цонхигор царайтай, гозгор хар сахалтаЙ, хөхөрч хөнхийсвн хар нүдтэй намхавтар хүн орж ирлээ. Тэрбээр энгийн саарал хүрэм өмсөж, улаан эрвээхэй зангиа зангидан, зузаан ултай хүрэн шаахай өшиглөж солгой гартаа шинэ бээлий барьсан байлаа.
Тэрбээр зогтусан хамраараа гүнзгий амьсгаа аваал толгойгоо огцом дохиж индэр өөд зорнимог авирав. Индэр дээр гараад биеэ цэхлэхэд сахал нь сөрвийн гозойж ирэв. Устай шил савыг гараар түлхэн зайлуулахад доторх ус шолчигнох нь танхимд сонсогдож байв. Тийм чимээгүй болсон байлаа.
Тэрбээр дэндүү муу аялгатай ч чанга дуугаар:
- Ноедоо. Би Гарин... Би энэ хорвоод алт авчирлаа... гэхэд бүх танхимд алга нижгэнэж, бүгдээрээ нэгэн зэрэг босоод хэзээ сургууль хийчихсэн юм бэ гэмээр жигд нэгэн үгээр:
Ноен Гарин мандтугай!.. ДарангуЙлан захирагч эзэн мандтугай... хэмээн хашгиралдав.
Цонхны цаана сая сая хүмүүсийн газар дэвслэн хүрхрэх:
- Алт!.. Алт!.. Алт!.. гэсэн үгс хурлын танхимын энэ санаандгүй шийдвэрт дэвсгэр болж байх шиг санагдана.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.23.16 4:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
114

«Аризона» Алтан арлын боомтод дөнгөж эргэж ирээд Янсен эх газар дээрх ажил явдлын тухай хатагтайд илтгэж байлаа. Зоя орноосоо босоогүй, тор цацаг болсон олон дэр, жинтүүний дунд сэрүүн хэвтэж байв. (Энэ нь өглөөний багахан хүлээн авалт ажээ.) Бүдэг гэрэлтэй унтлагын өрөөг цэцэрлэгээс ханхлах цэцгийн хурц үнэр дүүргэнэ. Баруун гарынх нь хумсыг засаж байсан тул тэрбээр солгой гараараа толь барьж, өөрийнхөө дүрсийг сэтгэл дундуур харж ярилцана.
- Найз минь, цаад Гарин чинь солиороо юу, яагаад алтны ханш буулгаад байгаа юм бэ?.. Гуйлгачингуудын дарангуйлан захирагч болох нь дутаж дээ.
Янсен саяхан тоноглосон унтлагын өрөөний хачин сайхныг хальт харангаа саравчтай малгайгаа өвдөг дээрээ тавин сууж:
- Гарин надтай уулзахдаа, хатагтай таныг санаа бүү зовоорой гэж дамжуулсан шүү. Тэр одоо бодож төлөвлөснөөсөө нэг ч алхам үл ухарна. Алтыг унагаад, тулалдаанд ялсан. Дараагийн долоо хоногт сенат түүнийг дарангуйлан захирагч эзнээр өргөмжлөн зарлах болно. Тэгэхэд л Гарин алтны үнийг нэмэгдүүлэх юм.
- Яаж тэр вэ? Би ойлгохгүй байна.
- Алт зөөж худалдаалахыг хориглосон хууль гаргана. Сарын дараа гэхэд л алтны үнэ хуучин ханшиндаа эргэж орох юм. Шуугьсан нь их болохоос биш худалдсан нь тийм ч их биш шүү дээ.
— Уурхайгаа яахав?
— Уурхайг устгана.
Хатагтай хөмсөг зангидан тамхи асаан татав. Тэгснээ:
- Юу ч ойлгохгүй байна гэж сулхан дуугарчээ.
- Алтны нөөц хязгаартай байх ёстой. Эс тэгвэл хүний хөлсний үнэр түүнээс алга болно. Мэдээжээр уурхайг хаахын өмнө Гаринд байгаа алт дэлхийн бүх алтны нөөцийн тал хувиас илүү байхаар бодож хуримтлалыг бий болгоно л доо. Тэгэхлээр алтны ханш буурлаа ч гэсэн долларт хэдхэн центээс хэтрэхгүй.
- За зүйтэй... Гэхдээ миний ордон, миний уран сэтгэмжид хэчнээн хэмжээний мөнгө төлөвлөж байгаа юм бол? Надад асар их мөнгө хэрэгтэй шүү дээ.
— Гарин таныг төсвөө зохиогоорой гэсэн. Танд хэд л хэрэгтэй бол төчнөөнийг хууль дүрмийн дагуу гаргаж өгнө...
- Надад хэчнээн юм хэрэгтэй болохыг би одоо хэлж чадна гэж үү?.. Шал тэнэг юм ярих юм!.. Юуны урьд ажилчдын суурин, дархны газар, агуулахуудын суурин дээр театр, зочид буудал, цирк байгуулна. Энэ бол гайхамшгийн хот болох ёстой... Гүүрнүүд эртний нангиад газрын зураг дээр байдаг шиг арлыг далайн цохио, онгоц хайрддаг газартай холбож өгнө... Тэнд би усанд ордог газар, тоглоомын байр, усан онгоц болон агаарын хөлгийн буудал байгуулна. Арлын өмнөд этгээдэд далайгаас олон бээр газрын цаанаас сүндэрлэн харагдаж байхуйц өндөр том барилга барина. Түүндээ «Суут бүтээл амарлин орших ордон» гэж нэр өгнө. Би Европын бүх музейг талж, хүн төрөлхтний бүтээсэн дээж болгоныг цуглуулж авна. Хонгор найз минь, энэ бүх бодол төлөвлөгөөнөөс тархи минь ангалзаж байна. Би нойрондоо ч гэсэн үүлэнд умбан одсон гантиг цагаан шат, баяр цэнгэл, найр наадам зүүдлэх юм...
Янсен алталсан сандалдаа нуруу цэхэлж:
- Хатагтай...
- Байз хэмээн үгийг нь адган таслаад,— гурван долоо хоногийн дараа миний ордныхон хүрэлцэн ирнэ. Тэр олон хоолны савыг хооллож, цэнгээж, дэг горимд оруулах хэрэгтэй болно. Би Европоос хоёр гурван жинхэнэ хаад, олон сайд сурвалжит хан хөвгүүдийг урьж ирүүлнэ. Ромын хутагт хамбыг агаарын онгоцоор авчирна. Миний тухай гудамжны фокстрот зохиохыг болиулахын тулд бүхий л ёс төрийг нь үйлдэж, хууль ёсоор нь хаан ширээнд залрахыг бодож байна.
Янсен дахиад л уулга алдан:
- Ламоль хатагтай, таны барааг бүтэн сар харсангүй. Таны завтай байгаа дээр далайд нэг гарцгаая л даа. «Аризона» шинээр тоноглогдсон. Тантай цуг оддын дор нэгэн давцан дээр зогсохыг би эгээрэн хүсэж байна.
Зоя:
- Мэдэхгүй дээ. Янсен минь, мэдэхгүй. Заримдаа ч аз жаргалын хойноос хөөцөлдөж байгаа маань л аз жаргал юм шиг санагдах юм... Бас дурсах гэдэг ч аз жаргал... Гэхдээ энэ бол ядарч алжаасан үед л юм... Хэрэв нэгэн цагт би танд нэг эргэнээ, Янсен минь... Та намайг тэсвэртэй хүлээнэ гэдгийг би мэдэж байна... Сана л даа... Газар дундын тэнгис, цэлмэг тунгалаг өдөр, би таныг «Тэнгэрлэг Зоя» эвслийн тэргүүлэгчээр сонгосон... Хэрэв эргэж ирэхгүй бол намайг дурсан санаж явна гэдэг бас л нэг аз жаргал бус уу? Ай найз минь, Алтан арал гэдэг чинь миний л нэг удаагийн зүүд гэдгийг хэн ч мэддэггүй юм. Би нэг удаа Газар дундын тэнгист онгоцны давцан дээр зүүрмэглэж байгаад энэ зүүдийг зүүдэлж билээ. Далайгаас урган гарч үүлэнд умбасан гантиг шат, үе давхраар ахин бие биенээсээ улам дэгжин болж цогцолсон олон орд харш... Маш олон үзэсгэлэнт сайхан хүмүүс, цөм миний хүмүүс, манайх шуү, ойлгож байгаа биз? Тиймээ, би зүүдэнд үзсэн энэ хотоо байгуулж дуусахаас нааш сэтгэл амрахгүй. Үнэнч нөхөр минь, та намайг хийрхэл солиорлоос минь аврах гэж өөрийгөө, ахмадын бүхээг, далайн элчилгүй их дайдыг бэлэглэх гэж байгааг би мэдэж байна. Энхрий хонгор Янсен минь, өөрийгөө би яалтай билээ?.. Толгой эргүүлсэн уран сэтгэмжийнхээ ертөнцөд би нисэн одохоос яахав, эс тэгвээс сэтгэл үл тэвчиж, зүрх үл зогсоно...

115

Алтан арлын эзэнгүй тохойд орших өнчин цагаан байшинд халуун маргаан өрнөж хонов. Шельга цаадуулдаа яаруу тэрлэсэн уриалга уншин сонсгожээ. Тэр уриалгад:
«Бүх дэлхийн хөдөлмөрчид өө! Гарины хөлөг онгоцнууд Сан-Францискогийн боомтод алт ачаад орж очиход Америкийн Нэгдсэн Улсад буй болсон их үймээн сандрааны уршиг, түүний хэм хэмжээг та нар мэдэж байгаа.
Алтны ханш унаж, мөнгөн тэмдэгтүүд шалдаа буугаад ирэхлээр хөрөнгөтнүүд хөлсөлж авсан цагдаа, залхаан цээрлүүлэх дайчид, хутган үймүүлэгчид, худалдагдсан илтгэгчдэд төлөх юмгүй болж капитализм ганхаж байна. Пролетарийн хувьсгалын шинж тэмдэг тэр аяараа өндийж ирэв.
Гэхдээ капитализмд ийн сүрхий цохилт өгсөн инженер Гарин өөрөө ч гэсэн үүний үр дүнд хувьсгал гараасай гэж огт бодоогүй билээ.
Гарин засгийн эрхийн төлөө явж байна. Гарин бол пролетарийн хувьсгалтай тэмцэх тэмцлийн шинэ зэвсэг гэдгийг бүрэн ойлгож чадаагүй хөрөнгөтнүүдийн эсэргүүцлийг тэрбээр замдаа нуга дарлаа.
Гарин мөдхөн хамгийн том хөрөнгөтнүүдтэй үгээ олон эвсэлдэх болно.
Тэд Гариныг дарангуй захирагч эзнээр өргөмжилж толгой дээрээ зална. Тэгээд Гарин дэлхийн алтны тал хувийг өөртөө агуулсны эцэст алтны нөөцийг хязгаартай байлгахын тулд Алтан арал дээрх уурхайг хаана.
Гарин том хөрөнгөтний дээрэмч бүлэгтэй нийлж хүн төрөлхтнийг цөлмөөд хүмүүсийг боол болгон хувиргах гэж байна.
Бүх дэлхийн хөдөлмөрчид өө! Шийдвэрлэх тулалдааны цаг боллоо. Энэ тухай Алтан арлын Хувьсгалт хороо зарлан тунхаглаж байна. Алтан арал уурхайтайгаа, бүх гиперболоидтойгоо бүх дэлхийн боссон олны гарт орсныг зарлан тунхаглаж байна. Алтны яндашгүй нөөц одоо хөдөлмөрчдийн гарт орлоо.
Гарин бүлэг дээрэмчдийнхээ хамт улайран хамгаалж эсэргүүцэх болно. Бид хэдий чинээ хурдан довтолгоонд орно, төдий чинээ амархан ялах болно».
Хувьсгалт хорооны гишүүд энэ уриалгыг тэр болгон дэмжсэнгүй. Ихэнх нь хөрөнгөтнүүдийн гарт хүчирхэг флот, аварга их арми, байлдааны хий, пулемётоор зэвсэглэсэн цагдаа нар байхад ажилчдыг тийм амархан босгож болно гэж үү, зэвсэг олж дөнгөнө гэж үү хэмээн эргэлзэж... Хэтэрхий зоригтой хэрэг биш үү? Хүлээзнэвэл яасан юм бэ? Үгүй наанадаж бүх нийтийн ажил хаялтаар эхэлбэл яасан юм бэ? гэж байлаа.
Шельга адгуу сэтгэлээ хүчээр барьж эргэлзэгчдэд хандан:
— Хувьсгал гэдэг бол дээд стратеги. Стратеги бол ялахын ухаан. Хэн зорилгож, санаачлагыг гартаа авсан нь ялдаг юм. Ялалтын дараа хойч үедээ манай ялалтын түүхийг бичих үедээ та нар энэ бүгдийг айван тайван цэгнэж үзэх болно... Хэрэв бид бүх хүчээ дайчилж гэмээ нь бослогыг дэгдээж заавал чадна. Зэвсгийг бид тулалдан байж олно. Хөделмөрч хүн төрөлхтөн бүхлээрээ ялахыг хүсэж байгаа учраас, бид тэдний манлай отряд учраас ялалт зайлшгүй. Большевикууд ингэж ярьдаг, тэд ялагдлыг мэддэггүй юм
Түүний энэ үгийг сонсоод бүх маргааны турш таг чимээгүй суусан цэнхэр нүдтэй биерхэг залуу уурхайчин нэрж суусан гаансаа амнаасаа аван: Боллоо! Чалчиж дууслаа. Одоо ажил хэрэгтээ орцгооё нөхөд минь!.. гэжээ.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.23.16 4:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
116

Алтан тасам хошмогтой фрак, урт оймс өмссөн биерхэг буурал үйлчлэгч амрах өрөөнд орж ирээд шөнийн ширээн дээр аяга шоколад, амтат жигнэмэг тавиад, цонхны хөшгийг аяархан онгойлгоход Гарин нүдээ нээж:
- Тамхи гэлээ.
Түүний алхам бүрийг, хөдөлгөөн бүрийг, үг бүрийг даган харж байгаа америкийн дээдсийн нийгэм ийнхүү өлөн элгэн дээрээ тамхи татдаг байдлыг ёс суртахууны доголдол мэт үзэж буйг тэрбээр мэдсээр боловч энэхүү орос болхи заншлаасаа салж үл чадна.
Америкийн бүх хэвлэл өдөр тутмынхаа өгүүлэлд Пётр Гарины өнгөрсөн уенйг цагаатган магтаж, хааяа л хэрэг гарвал дарс ууна уу гэхээс архийг үзэн ядагч байсан мэтээр бичнэ. Хатагтай Ламоль тэр хоёрын чөлөөт цагтаа хийдэг дуртай ажил нь библи судрын сонирхолтой бүлгээс бие биендээ чанга дуугаар уншиж өгдөг байсан гэнэ. Түүний зарим нэг эвгүй (Вилль Давред болсон хэрэг, химийн заводуудыг дэлбэлсэн явдал, америкийн далайн цэргийн ангийг живүүлсэн) үйлдлийг тайлбарлахдаа зарим нь гай таарсан, нэг хэсэг нь гиперболоидыг болгоомжгүй хэрэглэснээс болсон гэх бөгөөд ямар ч гэсэн энэ аугаа их хүн энэ хэрэгтээ үнэн голоосоо гэмшиж, санаандгүй хийсэн нүглээ наманчлахын тулд сүм хийдэд бараалхаж, шашны ариун ёсыг баримтлан дагагч болох гэж байгаа гэнэ. (Үүнийг сонссон протестант католик шашны сүм хийдийн хооронд Гариныг булаалдсан тэмцэл эхлэв.) Тэр ч байтугай хар багаасаа спортын арваад төрлөөр хичээллэдэг байсан бололтой юм зохион бичицгээх болов.
Гарин бүдүүн папирос татаж дуусаад шоколад руу хяласхийн харав. Түүнийг хог шаар, дээрэмчин хэмээн нэрлэж байсан хуучин цагтсан бол тархи мэдрэлээ дугтран сэргээхийн тулд содтой ундаа, коньяк авчруулж уухсан, гэтэл хагас ертөнцийг захирагч эзэн хар өглөөгүүр коньяк уувал юу болохсон билээ! Тийм ёс суртахуунгүй юм хийх юм бол түүний хаан ширээг нягт хүрээлэн тойрч байгаа Наполеоны торгон цэрэг шиг тэр том хөрөнгөтнүүд дүрвэн холдож ч болох биз ээ.
Царайгаа үрчийлгэн байж шоколадыг балгавал үүдэнд баяр ёслолын байдалтай хэрнээ уйтгарт царай гарган зогсогч эрхэм үйлчлэгч хагас хоолойгоор асууруун:
- Хувийн нарийн бичгийн дарга бараалхахыг эзэн захирагч та болгоохсон болов уу?
Гарин орон дээрээ залхуутайяа сууж гэрийн торгон хувцас хэдрээд:
— Оруул! гэв.
Нарийн бичгнйн дарга орж ирээд үүдний тэнд, өрөөний голд, орны хажууханд гурвантаа ёслол төгөлдөр хүндэтгэн бөхөлзөөд өглөөний мэнд хүргэн сандал руу хялалзвал Гарин:
— Суу гэж хэлээд шүдээ дагштал эвшээв.
Нарийн бичгийн дарга суулаа. Энэ бол хөлөөсөө толгой хүртэл бараан өмсгөл бүхий, үрчлээт дух, хонхойсон хацартай дунд зэргийн насны ясархаг хар хүн байв. Аньсага зовхи нь ямагт дутуу онгойж, нүд нь сүүмийн явна. Тэрбээр Америкт хамгийн ганган хээнцэр хүн гэгдэх бөгөөд Пётр Петровичийн үзэж байгаагаар бол томоохон санхүүчдийн тавьсан тагнуул болой.
— Сонин юутай байна? Алтны ханш юу болж байна гэж Гариныг асуухад цаадах нь:
— Дээшилж байна.
— Тэгэхдээ төвөгтэй л байгаа биз дээ?
Нарийн бичгийн дарга зовхио залхуутай өргөн:
Тиймээ, удаан өгч байна. Бас л удаан хэвээрээ байна шүү.
— Муухай хүүрнүүд!
Гарин нүцгэн хөлөө хоргой шаахайд шургуулан босож унтлагын өрөөний цагаан хивсэн дээгүүр цааш нааш алхан:
— Муухай хүүрнүүд! Илжигнүүд! хэмээн давтах бөгөөд зүүн гараар нуруугаа үүрч баруун гарын эрхий хуруугаар өмднийхөө бүснээс зуурч дух руугаа унжиж ирсэн өрмөг үсийг ч хойшоо илэлгүй цааш нааш уурсан холхино. Энэ мөч нарийн бичгийн даргын хувьд ч түүхэн үйл явдал болж байгаа бололтой. Тэрбээр цардмал цагаан захнаас хүзүүгээ сунган суудал дээрээ ганайн түүхийн хөлийн чимээ чагнах мэт болов.
- Муухай хүүрнүүд! хэмээн Гарин сүүлийн удаа давтаж хэлээд — Алтны ханш удаан дээшилж байгаа явдлыг би надад итгэхгүй байгаатай холбон ойлгож байна. Надад шүү, мэдэж байна уу? Алтан гулдмайн чөлөөт худалдаа хийгсдийг би алах ялаар сүрдүүлсэн хууль гаргана... Алив бич: «Өнөөдрөөс эхлэн сенат тогтоох нь...»
Энэ ажлыг дуусахдаа хоёр дахь тамхиа бас татаж дуусаад ишийг нь дутуу уусан аягатай шоколад руу шидэж орхилоо. Тэгснээ:
— Өөр сонин юу байна? Миний амийг хорлох гэсэн явдал гарсангүй юү?
Нарийн бичгийн дарга зүлгэж маажиндсан шөвгөр хумстай урт хуруугаараа портфель дотроос жижигхэн хуудас сугалан гаргаж ирээд өөрөө уншин дахин дахин эргүүлж:
- Өчигдөр орой болон өнөө өглөө зургаа хагасын үед таны аминд халдах гэсэн хоёр оролдлогыг цагдаагийн газар илрүүлжээ, ноёнтон.
- Мөөн! Их сайн байна. Хэвлэлд тавьж олны сонорт хүргэ. Тэд ямар улс байна? Олон түмэн өөрсдөө тэдний учрыг олсон биз гэж би найдаж байна. Тийм үү?
— Өчигдөр орой ордны урд талын цэцэрлэгт халаасандаа тус бүр таван зуун граммын жинтэй хоёр эрэг хийсэн ажилчин байрын залууг илрүүлжээ. Харамсалтай нь их орой байсан тул цэцэрлэгт хүн цөөхөн, тэнд явсан хэдхэн хүн хайрт эзэн захирагчийн аминд халдах гэж байгааг мэдээд түүнийг хэд хэдэн удаа цохиж авчээ. Тэр хүн баривчлагдсан.
- Тэнд явсан хүмүүс гэдэг чинь энгийн хүмүүс үү, манай төлөөлөгчид үү?
Нарийн бичгийн даргын зовхи чичирсхийж, завьж нь татвасхийн, Америкт ганц байдаг, хэнийг ч хуулаагүй, хэн ч дууриаж чадахгүй тэр инээвхийллээрээ инээж:
- Мэдээжээр тэд энгийн хүмүүс, ноён танд үнэнч худалдаачид байсан байна.
- Тэр худалдаачдын нэрийг мэдээд, миний халуун талархлыг хэвлэлээр дамжуулан илэрхийл! Амь насанд халдах гэсэн этгээдийг хатуу шийтгэ. Ялласны дараа би өршөөнө гэж Гарин хэлж тэмдэглүүлэв.
Хоёр дахь аминд халдах гэсэн явдал бас л цэцэрлэгт болж. Таны унтлагын өрөөний цонх руу харж байгаа нэгэн эхнэрийг олж илрүүлсэн юм. Түүнд жижиг гар буу байжээ.
— Залуу юм уу?
- Тавин гуравтай.
- Олон түмэн яаж байх юм бэ?
- Олон түмэн тэр эхнэрийн малгайг авч хаяж, шүхрийг нь хугалан цүнхийг нь гишгэлж хаяснаар энэ явдал хязгаарлагджээ. Иймэрхүү тааруу шийтгэл оноосон нь дэндүү эрт агаад тэр эхнэр тун өрөвдмөөр царайтай байж, уурлан түрхэрхсэн олон хүн хараад муурч унаснаар тайлбарлагдах юм.
- Хөгшин хэрээнд гадаадын паспорт өгөөд Нэгдсэн Улсын хилээс яаралтай гаргах! Энэ будлианы талаар хэвлэлд бүдэг бадаг тусгах! Өөр юу байна?
- Есөн цагт таван минут дутуу байхад Гарин усанд ороод дараа нь үсчин болон түүний дөрвөн туслахад биеэ даатгажээ. Тэрбээр гурван талт толины өмнө шүдний эмчийн өрөөнд байдгархуу тусгай буйданд тухлан суух бөгөөд нүүрэнд нь уур үлээлгэж байх зуур нэгэн зэргээр хоёр гарын нь хумсан дээр шаргал үстэй хоёр сайхан бүсгүй хайч хуурай гялалзуулан хөдөлгөж, хоёр хөлийн хумсан дээр уран дүйтэй, өнгөт арьст хоёр бүсгүй илбэдэх мэт зөөлөн хөдөлнө. Толгойн үсийг хэд хэдэн үнэртэн усаар ариутган сэргээж, хайч хямсаагаар халзарч нимгэрсэн хуйхыг нь харагдахгүй болтол самнажээ. Гайхамшигт уран ажиллагаагаараа гүн хэргэм хүртсэн сахал засагч Пётр Петровичийн сахлыг янзалж, нүүр хацарт сүрчиг энгэсэг тавих бөгөөд хүзүү хоолойд сарнайн үнэрт сүрчиг, чихний араар шипр гэдэг ус түрхэн, санчигт Вернэ, уруулын орчим алимын модны найлзуур хэмээх анхилуун сүрчиг түрхэн, эрүүний сахалд «Үдшийн бүрий» хэмээх гайхалтай нарийн үнэртэн шингээлээ.
Энэ бүх нарийн төвөгтэй үйлдлийн дараа эзэн захирагчийг торгон цаасаар ороож, зандан ховдонд суулгаад үзэсгэлэнд явуулсан ч болохоор байдаг байв. Энэ золигийн ажил хэзээ дуусахыг Гарин тэсэж ядан хүлээнэ. Гэхдээ л өглөө бүр энэ нарийн төвөгтэй үйлчилгээнд нэрвэгдэж (усанд орсны дараах нэгэн мөч), энэ тухай хэвлэл сонин ч бичдэг болов. Одоо яая гэхэв дээ!
Тэндээсээ босож хувцасны өрөөнд орно. Тэнд гурван үйлчлэгч оймс, гутал, цамц болон бас бусыг бэлдэн хүлээж байна. Өнөөдөр тэрбээр одтой хүрэн костюм сонгож авлаа. Сонины сурвалжлагчид түүнийг зангиа сонгон авахдаа гарамгай авьяастай тухай бичдэг байв. Яая гэхэв, түүнтэй эвлэрэхээс л өөр арга байхгүй. Гарин хараал тавин байж тогосын өдний өнгөт зангиа сонгож авлаа.
Дундад зууны маягаар тоноглож зассан зоогийн өрөө лүү явж байхдаа тэрбээр:
- «Ийн байдлаар удаан тэсвэрлэж чадахгүй, чөтгөр гэж, ёстой дэглүүлж байна даа!» хэмээн бодов.
Өглөөний зоог (бас л балга архи байхгүй) барих зуур эзэн захирагч захидал бичиг харах ёстой. Нарийн хийцтэй шаазан тавиур дээр хэдэн зуун захиа хэвтэнэ. Утсан хайрсан загас, гахайн давсалсан амтгүй мах зажлан, давсгүй усанд чанасан овьёосны будаа идэхэд амнаас уначих гээд хоолой давахгүй хэцүү, гэвч тамирчид, ёс суртахуунтай хүмүүсийи өглөөний зоог тийм буюу. Гарин гарт тохиолдсон дугтуйг авч тостой сэрээгээр задлан уншвал:
- Миний зурх хүчтэй дэлсэж, сэтгэл догдолсноос гар минь энэ мөрийг арай ядан тавьж байна... Миний талаар та юу гэж бодох бол! Еэ тэнгэр минь! Би танд хайртай. Таны хөрөг сонинд гарсан тэр цагаас л танд би дурласан. Би залуу бүсгүй. Аав ээж минь сурвалжит хүмүүс...
Гол төлөв гэрэл зураг завсаргасан байх. Энэ өтгөн үстэй, гэмгүй зөөлөн нүдтэй, мангардуухан хамартай охидын гэрэл зургаас (сарын дотор арван мянгаараа хуримтлагджээ) уйдан залхах болов. Крестов арлаас Вашингтон хүртэл, Петроград районы галлаагаагүй байраас (Гарин гараа базлан аврагдах арга сүв эрэн нэг булангаас нөгөө булан руу нь холхиж байсан) сенат дахь даргын алтан суудал (хорин минутын дараа гараад очих ёстой) хүртэл толгой эргэм урт замыг туулахдаа, газар доорх алтан далайг эзэмшин хорвоог уулга алдуулан цочоохдоо, энэ ертөнцийн эрх дархыг гартаа авахдаа энэ л уйтгарлаж үхмээр бэртэгчин амьдралын урхинд орохын төлөө байсан юм гэж үү дээ.
— Түй, чөтгөр ав гэж!
Гарин амныхаа алчуурыг шндчихээд хурууны үзүүрээр ширээ бөмбөрдөв. Бодох юм ч алга. Хамгийн дээд цэгт нь хүрчихсэн юм чинь, эзэн захирагч болчихсон юм чинь, юуны ч төлөө тэмцэх юм билээ! Эзэн хааны титэм шаардах уу? Тэгвэл ч бүр тамлачихна биз. Эндээс бултах уу? Хаашаа? Яах гэж? Зоя руу юу? Хүүе, Зоя! Зоя тэр хоёрын хооронд Виль Давре дахь хуучин зочид буудалд чийгтэй дулаан шөнө үүссэн тэр нэг хамгийн чухал юм тасарч орхигдоод байлаа. Тэгэхэд цонхны цаадах навчсын сэрчигнээн дунд Гарины адал балмад явдлын бүх уран нарийн санаа ургаж билээ. Тэгэхэд ирээдүйн тэмцлийн урам зориг байсан. Тэгэхэд чиний хөлд хорвоо ертөнцийг хаяж өгье гэж хэлэхэд амархан байсан... Гэтэл өнөөдөр Гарин — ялагч. Хорвоо ертөнц хөлийн дор байна. Гэтэл нөгөө ертөнцийн эзэн Гарин чинь давсгүй будаа идэж, мангар царайлсан гэрэл зураг ширтэн эвшээж суудаг. Виль Давред зүүдлэгдсэн зөн совин хэдийнээ нисэн оджээ... Хууль гаргаж, аугаа их хүн болох гэж элдэвлэж, юм бухэн дээр ёс горим баримтал... Чөтгөр гэж!.. Коньяк уухсан...
Үүдэнд чихмэл мэт зогсож буй үйлчлэгч нар луу эргэж харвал хоёр зарц зэрэг ухасхийж нэг нь тушаал сонсох гэж чих тавин бөхийх бөгөөд нөгөө нь:
— Ноён эзэн захирагчийн унаа бэлэн гэлээ.
Эзэн захирагч сенатад орж хэргээр чанга чанга гишгэлэн явсаар алталсан суудалд суунгуут хахир чанга хоолойгоор хуралдаан нээсэн тухай зарлан хэлэв. Хөмсөг нь зангиран царайд нь эрчим чадал, эр зориг хөвчилжээ. Олон арван аппарат гэрэл зураг, кино зураг аван чөлөө зайгүй тарчигнав.
Сенат энэ өдөр Гаринд цол хэргэм хүртээх учиртай байжээ. Тэгээд ч: Доод Уэльсийн их тайж, Неаполийн ван, Шарлеруагий гүн, Мюльгаузены барон, Бүх Оросын хамтран төр барих эзэн хаан цол хүртээв. Америкийн Нэгдсэн Улсад харамсалтай нь ардчиллын дагуу дээд хэргэм цол байгаагүй тул «Бизмен оф готт» буюу орчуулбал «Тэнгэр заяат их наймаач» цол олгов.
Гарин хариу талархал дэвшүүлэв. Түүний өмнө хоёр давхрын дайтай босоо танхимд саран хүрээ татуулан шаталж суусан энэ цатгалан хүмүүсийн халзан толгой руу дуртайяа нулимахсан. Гэвч тэрбээр нулимахгүй, одоохон босож талархал дэвшүүлнэ гэдгээ мэдэж байв.
Тэрбээр (цонхигор, жижигхэн, ямаан сахалтай) алга ташсан их саран хүрээиий өмнө зогсоод «За яахав, та нар хүлээж л бай, би арьстны шалгарлыг явуулах, анхны мянгатын тухай хуулийн төсөл оруулаад өгнөө, гайгүй!» гэж бодож байсан хэрнээ өөрөө ван, гүн, тайж, тэнгэр заяат наймаач зэрэг олон хэргэмд хөл гараа нэгэнт баглуулж тушуулчихсан болохоор ямар ч тийм зорнмог шийдэмгий хууль гаргаж чадахгүйгээ мэдэрч... Одоохон сенатын танхимаас гараад л их цайллагад явна гэдгээ ойлгож байлаа.
Гудамжинд эзэн захирагчийн машиныг хашгиран баяр хүргэцгээнэ. Сайн ажиглавал баяр хүргэж буй олон түмэн гэдэг нь хувцсаа сольж өмссөн цагдаа, түшмэд юм уу гэмээр өсгөлүүн биетэй харцуул л байлаа. Гарин мэхэлзэн, шаргал бээлийтэй гараараа дохиж хариу талархана. Ай даа, хэрэв Орост тө- рөөгүйсэн бат, хувьсгал гэдгийг үзээгүйсэн бол «гип гип» хэмээн хашгиралдаж, цэцгийн сор шидлэн үнэнч сэтгэлээ илчлэх энэ хөөрч баярласан олны дундуур ингэж явах нь амьдын бахархал төрүүлэх байсан биз ээ. Гэтэл Гарин бол эвдэрсэн хүн болохоор дотроо бачимдан уурлаж «Яльгүй зүйл, багалзуурдахаа аядвал таарна. баярлаад байх юм ер алга» хэмээн бодож явлаа. Хотын хурлын ордны үүдэнд машинаас гарч ирэхэд олон арван бүсгүйчүүлийн (керосин, төмөр зам, консервны үйлдвэрүүдийн эздийн охид байв) гар анхилуун үнэрт цэцгийн баглаагаар түүнийг бараг булчих дөхөв. Дээш шатаар яаран өгсөхдөө тэрбээр баруун, зүүнгүй агаарын үнсэлт чулуудна. Тэнгэр заяат их наймаачийг орж ирэхэд танхимд хөгжим дуурсаж. түүнийг суухад бүгдээрээ даган суув. «П» — үсгийн хэлбэртэй зассан цасан цагаан ширээн дээр цэцэг алаглаж, болор гялалзана. Таваг болгоны дэргэд (өч төчнөөн том жижиг халбага, далайн хавч ухаж идэх дэгээ, ногооны бяцхан чимхүүр сэлтийг үл оролцуулан) тус бүр арван нэгэн мөнгөн хутга, арван нэгэн янзын сэрээ тавьжээ. Ямар хутга, сэрээгээр юу идэхийгээ андуурч үл болно.
Гарин дургүй нь хүрэхдээ шүдээ хавирав. Эрхэм ноёд болох гэж, гайгүй ч байнаа даа! Ширээнд сууж буй хоёр зуугаад хүний дөрөвний гурав нь саяхан л гудамжинд май загас зарж зогссон хүмүүс, тэгэхэд одоо арван нэгэн сэрээгээр хоол идэхгүй бол эвгүй гэнэ! Ямар ч гэсэн тэдний нүд эзэн захирагч дээр байсан тул энэ удаа ч гэсэн нийгмийн дарамтад орж ширээний ард үлгэр жишээч байх ёстой болно.
Яст мэлхийн шөл зооглосны дараа үг хэлцгээв. Гарин шампан дарстай жүнз барин зогсож сонсоно. «За ууя байз!» хэмээх бодол толгойд нь харван орж ирсэн боловч тэр нь дэмий оролдлого байлаа.
Тэр ч байтугай зэрэгцэн суусан хоёр чалчаа ганган хүүхэнд үнэхээр оройн цагаар бнбли уншдаг гэж залав.
Амттан зооглох, кофе уух хоёрын завсарт мань хүн баяр хүргэж үг хэлэгсдэд хариу болгож:
«Ноёдоо, та нарын надад итгэн зүүлгэсэн энэ эрх тушаалыг би тэнгэр дээдсийн мутар мэт хүндлэн хүлээж авлаа. Энэхүү түүхэнд байгаагүй эрх дарх, хэргэм цолыг манай зах зээлийг өргөтгөх, үйлдвэр, худалдааг цэцэглүүлэн хөгжүүлэх, оршин буй нийгмийн байгуулалтыг устгах гэсэн ёс бус оролдлогыг дарангуйлахад зориулан ашиглахыг миний хүнлэг сэтгэл надад тушааж байна...» гэх мэтчилэн ярив...
Эзэн захирагчийн хэлсэн үгийг баяртай хүлээн авлаа. Энүүхэндээ гэхэд үгийн төгсгөлд мань хүн гурван сүрхий хатуу үг өөрийн эрхгүй хэлчихсэн нь оросоор байсан болоод ч тэгэв үү, төдий л ойлгогдож анхаарагдсангүй. Гарин гурван тийш мэхэлзэн ёслоод том жижиг бүрээнүүдийн чарлаан, цан хэнгэргийн пижгэнэн нажигнах чимээ, дуун алдах баярт аялгуугаар үдүүлэн гарч гэртээ харив.
Ордны үүдэн танхимд орж очингуут бүрх малгай таяг хоёроо шалан дээр шидчихээд (зарц нар түүнийг нь авах гэж бужигнан шуугилдав) өмднийхөө халаасанд гараа шургуулан, сахлаа хорсолтойёо сөрвийлгөн зузаан хивсэн дээгүүр дээш өгслөө. Өрөөнд нь түүнийг хувийн нарийн бичгийн дарга нь хүлээж байжээ.
— Оройн долоон цагт «Пасифик» клубт эзэн захирагчид зориулсан симфони оркестортой оройн зоог барина.
— За тийм байж. Өөр юу байна?
- Мөн өнөөдөр арван нэгэн цагт «Индиана» зочид буудлын цагаан танхимд танд зориулсан бүжигт үдэшлэг...
— Аль аль руу нь утасд. Намайг хотын хурлын ордонд наймалж идээд өвчилчихлөө гэж хэл.
— Өвчилсөн гэхлээр бөөн төвөг учрах болов уу гэж би айж байгаагаа танд зориглон хэлье. Бүх хот харамсал илэрхийлэх гэж ирнэ. Түүнээс гадна сонины мэдээчид гэж улс бий. Тэд яндангийн нүхээр ч хамаагүй орж ирэхийг хичээнэ...
— Таны зөв. Би явъя гэснээ үйлчлэгчийг дуудан, угаал үйлдээд үдэшлэгийн хувцас, одон тэмдэг бэлтгэхийг тушаав.
Гарин ширээнд суулаа. (Зүүн талд нь радио хүлээн авагч, баруун талд нь харилцуур утас, эгц өөдөөс нь шууд ярих харилцуур тавиастай.) Хуудсыг дөрөв хуваасны нэг хэмжээний цаас өөртөө ойртуулан үзгээ бэхэнд дүрээд гэнэт бодлогоширно.
«Зоя, найз минь, миний ямар тэнэг байдалд орсныг зөвхөн та л ганцаараа ойлгоно» гэж оросоор палигар том үсгээр сийлэн бичлээ.
Наймд арван таван минут дутуу байхад Гарин ширээ рүү хурдан ойртож очив. Тэрбээр одон тэмдэг бүхий фрак одонгийн тууз өмссөн байлаа. Ямагт Алтан арлын долгион дээр тавиастай байдаг радио хүлээн авагч дохио өгч байна. Гарин чихэвчээ хийлээ. Зоягийн тод боловч хүйтэн хөндий дуу өөр гаригаас мэт сонсдон оросоор давтах нь:
— Гарин, бид сенөлөе... Гарин, бид сөнөлөө... Арал дээр бослого гарсан. Их гиперболоид булаагдсан... Янсен надтай цуг байна... Амжвал «Аризонаар» зугтаах санаатай гэснээр дуу тасарчээ. Гарин чихэвчээ салгалгүй ширээний дэргэд зогссоор бөгөөд хувийн нарийн бичгнйн дарга гозгор малгай таяг хоёрыг нь барьж үүдэнд хүлээн зогсоно. Хүлээн авагч дахиад дохио өгч эхэлснээ эрэгтэй хүний чанга зоримог дуу англиар:
«Бүх дэлхийн хөдөлмөрчид өө. Америкийн Нэгдсэн Улсад буй болсон их үймээн сандрааны уршиг, түүний хэм хэмжээг та нар мэдэж байгаа...» хэмээн ярьж гарав.
Гарин зогссон хэвээр Шельгагийн уриалгыг гүйцэд сонсоод чихэвчээ авч шазайн инээмсэглэж навчин тамхи яаралгүй сороод ширээний нүднээс зуун долларын нэгэн багц гар бууны хэлбэртэй зузаан амтай дицэдсэн аппарат авлаа. Энэбол түүний сүүлчийн бүтээл халаасны гиперболоид ажээ. Хөмсгөө хөдөлгөн хувийн нарийн бичгнйн даргаа дуудаж:
- Гадуур явдаг машиныг бэлдүүл.
Нарийн бичгнйн даргын зовхи энэ бүх хугацаанд анх удаагаа сөхөгдөн хонгор хүрэн нүд Гариныг цоо ширтэн:
- Юу шүү дээ... Ноён захирагч...
- Дуугаа тат! Долоон цагаас байлдааны байдалд орсныг цэргийн дарга, хотын удирдлага, иргэний хэрэг эрхэлсэн захиргаанд яаралтай мэдэгд. Хотод хэв журам зөрчсөн тохиолдолд ганц арга хэмжээтэй тэр нь буудан алах.
Нарийн бичгийн дарга хормын зуур гарч алга болов.
Гарин гурван талт толинд ойртон очлоо. Ёслолын хувцас, одонтой тэрбээр музейд байдаг цагаан лаваар хийсэн хүүхэлдэй шиг үзэгдэнэ. Өөрийгөө удтал харж зогссоны эцэст нэг нүдээрээ өөрийгөө дооглонгуй ирмээд... «Хөлөө зайлуул, Пьер Гарри, хөлөө зайлуул» хэмээн өөрөө өөртөө шивнэв.


_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.23.16 4:39 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Энэ хэр урт вэ? Дуусах болж байгаамуу?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited