#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.24.17 6:40 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Oct.22.14 8:28 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
Зөвлөлтийн шинжлэх ухааны уран зохиол ккк. аймшгийн сонин тэнэг зүйлсээр боловсорч хүмүүждэг байсныг уншиж танилцана биз.
ОРШЛЫН ОРОНД
Зөвлөлтийн уран зохиол, зөвлөлтийн нийт ард түмэн бахархан хайрладаг уран үгийн гарамгай авьяастнууд гэж бий. Тэдний дотор гайхамшигт зохиолч Алексей Толстойн нэр заавал ордог. Эх орон, Орос орон, оросын түүх нь түүний уран бүтээлийн гол сэдэв байсан юм.

Алексей Толстой нь реалист үргэлжилсэн үгийн зохиолын авьяаслаг том төлөөлөгч мөн. Тэрбээр хувьсгалын дараах Орос орны эхний хүнд хэдүү жилүүдийн тухай «Зовлон туулсан нь» гэдэг түүхэн роман туурвин бүтээсэн билээ.

Оросын эртний түүхийн «Нэгдүгээр Петр хаан» гэдэг гайхамшигт түүхэн хүүрнэл роман ч түүний бүтээл юм.

Хориод онд Алексей Толстой реалист зохиолч бичмээргүй санагдах шинэ төрлөөр зегнөлт тууж «Аэлитаг» бичжээ.

Энэ тууж нь Дэлхийд амьдрагч хүнд дурласан Марс гаригийн сайхан хүүхэн Аэлитад зориулсан романтик найраглал юм. Дэлхийн хоёр дахь төлөөлөгч улаан цэрэг Гусев Марсын тэмцэн боссон иргэдийн талд эргэлзэлгүй орж дэмждэг шиг Аэлита өөрийн баатар, орос инженер Лосевт шууд итгэн түүнийг дагана.

«Аэлита» тууж зургаан арван жилийн турш уншигч олны дунд «амьдарсаар» байна. Энэ туужийн чацуутан нь зөгнөлт роман «Инженер Гарины сүйрэл» юм.

«Аэлита» тууж нь хүний нэр төр, хүний арга бололцоо, хүний ирээдүйн сүлд дуулал болж байлаа. Харин А. Толстойн зөгнөлт роман тун өөр өнгө аястай бнлээ. Хүн төрөлхтний агуу их ололт нь зөвхөн хүмүүсийн сайн сайхны төлөө биш хүнлэг сэтгэлийн эсрэг, хүний эсрэг зориулагдаж бас болох юм. Романд энэ тухай өгүүлж, хүн төрөлхтөнд энэ тухай урьдчилан сануулсан ажээ.

Надад Алексей Толстойтой уулзаж энэ романы тухай ярилцах завшаан олдсон юм. Толстой өөрөө инженер, машин техник болон түүнийг бүтээгчдийг хүндлэн хайрладаг, тэгээд ч техникийн ирээдүйн бололцооны тухай үлгэр домог зохиолгүй үнэмшилтэй зүйл бичнэ гэж би бодож байлаа.

Гэтэл тэрбээр түүний зөгнөлт роман уншигчдад бодит үйл явдлын тухай өгүүллэг шиг санагдаж, гол баатрынх нь зохион бүтээсэн аймшигт «үхлийн туяа» үнэн хэрэг дээрээ бий болж болно гэдгээр бахархахгүй байна гэж ярь-сан юм.

Фашизмын аймшигт дүр төрхийг хориод онд урьдчилан тааж гаргасан нь романы гол ололт гэж Толстой өөрөө үзэж байсан юм. Тэрбээр өөрийн баатар инженер Гариныг дүрслэн гаргахдаа Гитлер, Муссолини, Франко зэргийн фюрерүүд» болон сүүлдхэн гарч ирсэн өмнөд америкийн дарангуйлан захирагчид тодрохыг урдчилан харжээ.

Толстойн урдчилан сануулсан фашизм Европ тивийг хүний үнэргүй хүчирхийллээр талхалсан билээ. Европт бүрмөсөн бут цохигдсон фашизм одоо ч гэсэн америкийн хөрөнгөтнүүдийн ивээлээр Өмнөд Америкт, арьс өнгөөр ялгаварлан үзэх үзлээр Өмнөд Африкт оршсоор байна.

Романы баатар хэрцгий алуурч, хүн төрөлхтнийг үзэн ядагч, хэтэрхий аминчхан үзэлтэн инженер Гарин тун богино хугацааны дотор дэлхийг дарангуйлан захирагч болж байна. Түүнд энэ их эрх дархыг аймшигт зэвсэг болох «үхлийн туяа» геперболоид олгож байна.

Толстой өөрийнхөө баатрын хувь заяагаар бүүр Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө, хэрвээ фашизм эх дэлхийг ноёрхох гэж эрмэлзэх л юм бол зайлшгүй сөнөл сүйрлээр төгсөнө гэдгийг үзүүлсэн юм.

Алан хядах хүчит зэвсгийг эзэмшсэн, өөрсдийн дур зоригоо дэлхий дахинд тулган хүлэзлгэх гэсэн балмад этгээдийн тухай роман нь одоогийн дэлхий дахины байдлыг урьдчилан харсан мэт ажээ. Ийм роман нь өнөөдөр хүн төрөлхтөнд аймшигт гай гамшгийг сэрэмжлэн сануулж байна.

Одоогийн дэлхий дахины байдал энэ романыхаас шал өөр, Гарины гиперболоидоос илүү хүчтэй, шинэ төрлийн зэвсэг нэмэгдсээр байна.

Гэхдээ Толстойн гиперболоид гэдэг онцгой аппаратаас гарч байгаа «үхлийн туяа» нь Лениний болон Нобелийн шагналт, зөвлөлтийн академич Н. Басов, А. Прохоров нарын нээлт лазерийн туяатай нэлээд төстэй юм. НАТО-гийн генералууд сансрын оддын дайны зэвсэг биш, энх тайванч шинжлэх ухаанд үйлчлэх ёстой энэ лазерийн туяа руу гараа сунгаж байгаа нь тохиолдлын хзрэг биш ээ!

Энэ номд бичсэнээр, энэ зураг төслөөр «үхлийн туяа» гэж гарахгүй бөгөөд гиперболоид нь хөрөнгөтний нийгмийн үнэн нүүр царайг тодруулах зарчим юм гэж Толстой бүүр амьд ахуйдаа хэлсэн юм.

Улс төрийн хурц хочлол болж чадсандаа романы өөр нэг онцлог оршино. Зохиолч америкийн тэрбумтан Роллинг, ашиг сонирхлыг нь Гарин илчилж байгаа томоохон хөрөнгөтний хүч чадлыг хэтрүүлэлтэй боловч үнэмшилтэй үзүүлжээ.

Зөвхөн Гарины балмад ажиллагаа сүйрч унаад зогсохгүй, одоогийн Рол-лингууд болон тэдний шинжлэх ухаан дахь аялдан дагалдагчдын ноёрхлыг эх дэлхийд тогтоохын тулд гиперболоид, лазер зэргийн туяаг ашиглах гэж оролдсон хэн бүхнийг сөнөл сүйрлийн хувь заяа хүлээж байгааг энэ роман бидэнд нотолж байна.

Алексей Толстойн энэ зөгнөлт бүтээлүүд нь хүний хүнч чанарыг алдагдуулах нийгмийн үзэгдлийг үзэн ядах үзэл, хүн болон хүний оюун ухааныг хайрлан хүндэтгэх гэрэл гэгээгээр дүүрэн юм.
Зохиолч Александр Казанцев


Top
   
PostPosted: Oct.23.14 3:26 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
1
Парисын ажил хэрэгч хүмүүс энэ улиралд «Мажестик» хэмээх зочид буудлыг болзооны газар болгон сонгож зоог барихдаа энд цуглардаг болов. Тэнд францаас гадна үндэстэн бүрийн төлөөлөгчтэй тааралдаж болох байв. Хоол хоолны хоорондуур ажил хэрэгч яриа өрнөж, лонхны бөглөө мултрах чимээ, эмс охидын шивнээ яриа, хөгжмийн аялгуун дор том наймаа тохиролцоно.
Зочид буудлын үнэт хивс дэвссэн өргөн тансаг хонгилд эргэлдэж гялалзсан шилэн хаалганы хажуугаар Францын баатарлаг үеийг санагдуултал сахал үсээ цэмцийтэл хуссан, буурал толгойтой өндөр хүн их л эрхэмсгээр нааш дааш холхино. Тэрбээр хар фрак, торгон оймс, гархин тоногтой гялалзсан шаахай өмссөн байлаа. Энгэрт нь мөнгөн гинж гялалзана. Энэ бол «Мажестик» зочид буудлыг эзэмшигч хувь нийлүүлсэн нийгэмлэгийн «бурхан багш» ерөнхий жижүүр юм.
Тулай өвчнөөс болж үе мөч нь овойж товойсон гараараа нуруугаа үүрсэн энэ эрхэмсэг хүн дал модны навч, ногоон мечрийн дунд зоог барин бужигнаж байгаа хүмүүсийг шилэн ханын цаанаас ширтэн зогсосхийх нь аквариум доторх ургамал, хорхой шавьжийн амьдралыг судлагч профессортой төстэй байлаа.
Энд байгаа хүүхнүүдийн үзэмж гоог ярих ч хэрэггүй. Залуухан нь байгалиас заяасан өнгө жавхаагаа гайхуулан англосаксоны цэнхэр нүд, өмнөд америкийн шөнө шиг хар нүд, францын сайхан хүрэн нүд тал талаас өрсөн гялалзана. Ахимаг хүүхнүүд буурч байгаа жавхаагаа гоёмсог ганган хувцасны шидэт өнгөөр засжээ.
Ер нь тэгээд эндэх хүүхнүүдийн талаар ерөнхий жижүүрт хэлэх өө олдсон- гүй. Харин энэ ресторанд сууж байгаа эрчүүдийн тухайд гэвэл сэтгэл дундуур зүйл бас байлаа.
Үсэрхэг хуруундаа шигтгээт бөгжтэй, намхан тарган, эрүү шанаа нь сахал хусахын аргагүй үрэвсэж улайсан энэ зрчүүд дайны дараа газрын хаанаас гараад ирсэн юм бэ, бүү мэд?
Тэд ууж л болмоор юу байна бүгдийг өглөөнөөс өглөө болтол залгицгаана. Эдгээр эрчүүдийн үсэрхэг гараас мөнгө ус шиг урсдаг байлаа... Тэдний ихэнх нь өвдгөө тултал алтан дотор алхахдаа хөгшин ертөнцийн өөдтэй бүхнийг улаан мөнгөөр худалдаж авахыг хичээдэг тэр хараал идмэр Америкаас ирсэн ажээ.
2
Улаан зандан тэвштэй рольс-ройс гэгч урт машин зочид буудлын үүдэнд гулган ирж зогсоход жижүүр энгэрийнхээ мөнгөн гинжийг дуугарган, эргэлдэж байгаа хаалганы зүг яарав.
Махлаг сартгар хамартай, богино зассан хар сахалтай өндөр биш цайвар шар хүн түрүүлэн босго алхсан нь хэлхгэр урт пальтотой агаад намхан бүрх малгай духдуулжээ.
Тэрбээр цуг явсан бүсгүй нь баганын араас тосон гүйж очсон залуу эртэй ярилцан зогсохыг төвөгшөөн харж хүлээзнэсхийн зогсов. Цаадах нь ч толгой дохиод хаалгаар орж ирлээ. Цайвар бор нүдтэй, өндөр нарийхан биөтэй, цагаан цэмбэн хувцастай Зоя Монроз бол Парисын хамгийн сайхан хүүхнүүдийн нэг гэж нэрд гарчээ.
- Роллинг, одоо бид үдийн зоог барих уу? Гэж Зояг асуухад намхан бүрх малгайт:
- Үгүй ээ, би хоолноос өмнө түүнтэй ярилцана гэж огцомхон хариуллаа. Ярианых нь ширүүн өнгийг уучлах мэт Зоя Монроз зөөлөн ивээнгүй инээмсэглэв. Тэгтэл ч Зоя Монрозтой машины дэргэд ярилцсан залуу эр хаалгаар яаран орж ирэв. Сайхь залуу хуучин пальтоны энгэр задгай тавьж, таяг тулж, зөөлөн бүрх малгай гартаа барьжээ. Дүүрэн сэвхтэй нүүрэнд нь сандарч тэвдсэн шинж илрэнэ. Хатуу шөрөвгөр сахал нь яг л наачихсан юм шиг харагдана. Тэрбээр rap барин мэндлэх гэсэн боловч Роллинг халааснаасаа гараа гар- галгүй, улам ч ширүүнээр:

- Сөмёнов, та арван таван минут хоцорч ирлээ.
- Намайг жаахан саатуулчихлаа... Уул нь ч манай л ажлын тусын тулд юм л даа... Уучилж өршөө... Бүх юм жин тан... Тэд зөвшөөрсөн... Варшав руу мар- гааш гарахад болж байна...
- Зочид буудлаар нэг хашгичаад байвал таныг хөөгөөд гаргачихна гэж Роллинг ямар ч сайн юм үл амлах цэхэр нүдээрээ түүнийг цоо ширтэн байж хэлэв.
- Уучлаарай, би аяархан ярья... Варшавт бүх юм бэлэн болсон. Паспорт, хувцас хунар, зэвсэг гээд. Дөрөвдүгээр сарын эхээр тэд хил давна...
- Хатагтай Монроз бид хоёр одоо үдийн зоог барина. Та тэр ноёдод, өнөөдөр дөрвөн цагт би тэдэнтэй уулзмаар байгааг дамжуул. Хэрвээ тэд надад молиго үмхүүлэх гэж санаархах л юм бол би тэднийг цагдаагийн газар мэдэгдэнэ гэдгийг урьдчилан сануулаарай...
Энэ яриа 192... оны тавдугаар сарын эхээр болсон юм.
3
Лөнинградад Сэлүүрдэх сургуулийн хөвүүр хашлагын ойролцоо байдаг Крөстовка гол дээр хоёр сэлүүрт завь үүр цайхын үөд ирж зогсов.
Завинаас хоёр хүн бууж усны захад гарангуут ямар нэг юмны тухай товчхон ярилцлаа. Тэгэхдээ зөвхөн нэг нь л захирангуй шируүн ярих бөгөөд нөгөө нь хүлцэнгүй зогсож чимээгүйхэн хал-гих голын хар усыг ширтэж байсан юм.
Крөстов арлын шугуйн цаанаас шөнийн тэнгэрт хаврын үүр гийж байлаа.
Мань хоёрыг завь руугаа бөхийх үөд чүдэнзний гал нүүрийг нь гэрэлтүүлэв. Тэд завины ёроолоос нэг боодолтой юм гаргаж ирээд, нөгөө хүлцэнгүй дуугүй нь тэр юмаа авч ой руу орж алга болоход цаадах нь завь руугаа үсрэн оронгуут завиа эргээс түлхэн зайлуулж сэлүүрийн хоноодос чахруулсаар ум хумгүй алга болов. Сэлүүрдэж байгаа хүний дүрс усан дээр туссан үүрийн туяаны заагаас өнгөрч цаад эргийн сүүдэрт уусан шингэжээ. Багахан давалгаа хөвүүр хашлагыг цохилон шуугина.
«Спартак» нийгэмлэгийн гишүүн — уралдааны завины сэлүүрч Тарашкин энэ шөнө клубт1 жижүүрлэж хоножээ. Амьдралын хурдлан өнгөрөх цаг хуга- цааг утга учиргүй унтаж өнгөрүүлэхийн оронд залуу нас, хаврын уринд автагд- сан Тарашкин нойрмог хар усыг ширтэж өвдгөө тэврэн хөвүүр хашлага дээр сууж байв.
Шөнийн чимээгүйд бодох юм их байлаа. Жинхэнэ усны үнэр гэж юу байдгийг ч мэдэхгүй Москвагийнханд Сэлүүрдэх сургуулийнхан хоёр жил дараалан бүх төрөл дээр хожигдож ирсэн нь гомдолтой байлаа.
Гэвч ялагдал нь ялалт руу очих зам гэдгийг тамирчин хүн мэднэ. Үүний дээр нойтон мод, өвсний хурц үнэр ханх тавьсан хаврын үүрийн цагаан гэгээ Тараш- кины сэтгэлийг сэргээж зургаан сарын том тэмдээний өмнө бэлтгэл сургууль хийх хүч чадал өгч байсан юм.
Тарашкин ийнхүү өвдгөө тэврэн сууж байхдаа хоёр сэлүүрт завь эрэгт тулж зогссоноо эргээд явахыг харжээ. Тарашкин хэдий юм үзэж, нүд тайлсан хүн боловч энд нэг л юм тун хачин санагдав. Эрэгт гарч зогссон хоёр хүн завины хоёр сэлүүр шиг ав адилхан байжээ. Ав адилхан өргөн пальто духдуулж өмссөн бүрх малгай, ялгах аргагүй ямаан сахал, өндөр нам нь ч ижил байв.
ер нь шөнө ч, өдөр ч, хуурай газар ч, усан дээр ч, хаана ч гэсэн ихэр хоёр хүн зугаалж явахыг улсын хуульд ямар хориглосон биш дээ. Хэрвээ тэр өглөө Сэлүүрдэх сургуулийн ойролцоох хусан ойд цонх сэлтийг нь таглаж хадсан, бараг нурахаа шахсан зуслангийн нэгэн байшинд өөр нэг жигтэй явдал болоогүй бол ямаан сахалтай тэр хоёр хүний тухай Тарашкин мартаж орхих байсан биз ээ.
4
Ширэнгийн дээгүүрх ягаан туяанаас наран сугаран гарч мандахад Тараш-кин булчин шөрмөсөө чад шад хийлгэн суниаснаа клубийн хашаан дахь зомгол түүхээр явав. Дөнгөж л таван цаг өнгөрч байлаа. Хашааны хаалга дуугарч ной-тон замаар дугуйгаа хөтөлсөөр Василий Витальөвич Шельга орж ирэв.
Шельга бол сайн дасгалжсан тамирчин байлаа. Тэрбээр булчин шөрмөс нь зангирсан, бүдүүн хүзүүтэй нэгэн боловч хөдөлгөөн гавшгай, тайван болгоомж-той хүн билээ. Шельга эрүүгийн хэргийг мөрдөн байцаах газар ажилладаг бөгөөд биеэ чийрэгжүүлэхийн тулд л спортоор хичээллэдэг байлаа.
- За Тарашкин, алба сайн биз дээ? гэж дугуйгаа үүдний шатанд түшүүлэн тавих зуур хэлээд,— жаахан туслахаар ирлээ... Пөөх, ямар их хог вэ!.. гэснээ гадуур хувцсаа тайлан цамцныхаа ханцуйг шамлан туранхай шөрмөслөг бугуйгаа ил гарган хөвүүр хашлага засварлаад үлдсэн элдэв материал хөглөрөн буй клубийн хашааг цэвэрлэх ажилдаа оров.
- Өнөөдөр үйлдвэрээс залуучууд ирнэ. Ганц шөнийн дотор л цэмцийлгээд хаячихна даа. Тэгээд Василий Витальөвич, та зургуул сэлэлтийн командад орох уу? гэж Тарашкин асуув.
Шельга давирхайн торх өнхрүүлэх зуур:
- Хай юу л болдог бол доо, нэг талаас москвагийнхныг хожих хэрэгтэй байдаг, нөгөө талаас амжил болохгүй байх гэж айж байна. Манайд нэг хөгийн хэрэг явдал дэгдээд байна л даа.
- Дахиад л хулгай дээрэм гараа юу?
- Үгүй ээ, бүүр дээгүүр, олон улсын хэмжээний гэмт хэрэг.
- Өө, яасан харамсалтай юм бэ! Тэрнээс цуг сэлүүрдээд үзэхгүй юү гэж Тарашкин харуусав.
Шельга хөвүүр хашлага дээр гарч голын усан дээгүүр нарны туяа үсчин эрхлэхийг харж зогсох зуур шүүрийнхээ ишээр товшин аяархнаар Тарашкиныг дуудан:
- Энэ хавийн зуслангийн байшингуудад ямар хүмүүс суудгийг та хэр сайн мэдэх вэ?
- Заримд нь ядуу зүдүүхэн тэнүүлчид суудаг юм.
- Гурван сарын дундуур эдний аль нэгэнд хүн ирж суугаагүй биз?
Тарашкин нар тонгочих голыг харан нэг хөлийнхөө хумсаар нөгөө хөлөө маажиж сууснаа:
- Тээр нэг хэсэг төгөлд нэг эзгүй байшин байгаа. Тэнд, дөрвөн долоо хоногийн өмнө яндангаас нь утаа гарч байхыг хараад орон гэргүй тэнүүлчид юм уу, оргодол хулгай нар орогнож байгаа байх гэсэн юм бодоод л өнгөрсөн.
- Тэр байшингийн хүмүүсээс хэн нэгийг харсан уу?
- Байз, байз, Василий Витальөвич. Тэднийг би өнөөдөр харсан байх нь.
Ингээд Тарашкин өнөө өглөө үүрээр намагт эрэг рүү гарч ирсэн хоёр хүний тухай ярив.
Шельга «Ан, тэгээд, тэгээд» гэж дэмжин асуух бөгөөд цоо ширтдэг нүд нь онийж сүүмийсэн байлаа. Тэгснээ: - Алив, тэр байшинг заагаад аль гээд, ардаа зүүсэн гар бууны гэрийг тэмтрэв.
5
Ганданги хусан ой дахь зуслангийн байшинд хүн суудаггүй юм шиг харагдав. Үүдэн шат нь ялзарч өмхөрсөн, донхны самбарыг банзаар даран хаджээ. Давхарцгийн цонхнууд нь хагарсан, борооны ус гоожих төмөр хоолойн доорх булан хөвдөнд дарагдсан агаад донхны нь доогуур луйл шарилж ургажээ.
— Та зөв хэлжээ. Энд хүмүүс суудаг юм байна гэж Шельга байшинг моддын цаанаас ажиглаад дараа нь болгоомжтойхон тойрч,— Өнөөдөрхөн знд ямар нэг хүмүүс байжээ... Харин ямар чөтгөрөө эрж цонхоор ороо вэ? гэснээ Тарашкиныг дуудан,— Энд нэг л биш ээ гэв.
Шалавхан хөдөлж үүдний довжоонд тулж очвол тэнд хөлийн мөр харагдана. Довжооны зүүн талд дөнгөж саяхан хуу татсан цонхны самбар санжийна. Цонх дотогшоо онгорхой ажээ. Цонхны доорх чийгтэй элсэн дээр бас л хөлийн мөр үзэгдэнэ. Нэг нь том биөтэй хүнд хүнийх бололтой, нөгөөх арай бага нь майгадуу хүний мөр байлаа.
Довжоон дээр өөр гутлын мөр байна гэж Шельга хэлээд цонх руу өнгийн аяархан исгэрснээ,— Хөөе ахаа, цонх чинь онгорхой байна. Юм хумыг чинь зөөчих вий гэж хашгирсан боловч хэн ч хариулсангүй. Бүрхэг өрөөнөөс зангуурсан эвгүй үнэр үнэртэнэ.
Шельга арай чангахан дуудсанаа донхны тавцан дээр гарч гар буугаа сугалан өрөөнд үсрэн оров. Тарашкин ч түүний араас оржээ.
Эхний өрөө хоосон байлаа. Тоосгоны хэлтэрхий, шавар шаваас, сонины тасархай хөлөөр хөглөрнө. Хагас онгорхой хаалгаар гал зуухны өрөөнд орвол зэвэрсэн тагтай пийшин, ширээ сандал дээгүүр примус, ваар шаазан таваг, шилэн сав, төмөр суулга, цайран хайрцгууд өрөөстэй байв. Нэг примус шатаж дуусаж байгаа бололтой шажигнан байлаа.
Шельга дахин ««Хөөе, ахаа!»» гэж дуудав. Тэгээд толгой сэгсрэн донхны самбарын завсраар тусах нарны гэрэл судалтах сүүмгэр өрөөний хаалгыг болгоомжтойхон түлхэв.
Хараач гэм! хэмээн тэрбээр уулга алджээ.
Өрөөний гүнд төмөр орон дээр нэгэн хүн хувцас хунартайгаа тас гэдрэгээ харан хэвтэж байлаа. Гарыг нь мушгин орны толгойноос хүлж, хөлийг нь дээсээр тушжээ. Пиджак, цамцных нь энгэрийг уржээ. Толгой нь нэг л эвгүй гэдийсэн агаад ямаан сахал нь гозойно.
Шельга алуулсан хүний хөхний толгой дор ааганд нь тултал шааж орхисон чинжал хутгыг олж хараад:
— Хараач гэм, золигнууд чинь бүр тамлаж алсан байна шүү гэлээ.
— Василий Витальевич, энэ чинь тэр завиар ирсэн хүн мөн байна. Цаг, цаг хагасын өмнө л алснаас зайлахгүй.
— Тарашкин, энд үлд, манаад байж бай. Юунд ч битгий хүрээрэй, хэнийг ч оруулж болохгүй шүү!
Хэдэн минутын дараа Шельга клубээс утсаар ингэж ярьлаа.
— Жижүүрийн сэргийлэгч нарыг төмөр замын буудал руу явуул... Бүх зорчигчдыг шалгана шүү... Зочид буудал бүхэнд хүн явуул. Өглөөний зургаагаас наймын хооронд байрандаа буцаж ирсэн хүнийг шалга. Над руу төлөөлөгч, бас нохой явуул.
6
Эрэлч нохойг иртэл Шельга зуслангийн байшинд дээврийнх нь хөндийгөөс эхлэн нарийвчилсан үзлэг хийлээ.
Хог шороо, шилний хагархай, туурганы цаасны тасархай, консөрвны зэвэрсэн лааз энд тэндгүй хөглөрнө. Цонх нь аалзны шүлсэнд торлогдон, өнцөг булан бүрд нь хинэ, мөөгөнцөр ургажээ. Энэ байшинг бүр 1918 оноос орхиж явсан бололтой. Зөвхөн гал зуух, төмөр ортой өрөө хоёрт л хүн орогнож байж. Ямар ч тохь тух, идэх уух юм алга байлаа. Зөвхөн алуулсан хүний халаасанд л нэг жижиг бөөрөнхий талх, ганц хэрчим цайны хиам байв.
Нэгжлэгийн үндсэн дээр хийсэн анхны дүгнэлт гэвэл энд суурин суудаггүй, харин хааяа ирж ямар нэг нууц юм хийдэг юм байна гэсэн бодол байлаа. Гал зуухыг нэгжиж үзэхэд энд ямар нэг химийн бодисоор ажиллажээ гэдэг нь тодорхой болов. Шельга химийн туршилт хийгдсэний гэрч бололтой зуухан дээрх бөөн үнс, тэнд байсан товхимолуудын нугалж тэмдэглэсэн хуудаснуудыг эргүүлж үзээд алагдсан хүн зүгээр л нэг, галын техник төдийхнөөр ажиллаж байсныг тогтоов.
Энэ дүгнэлт Шельгаг мухардуулав. Шельга алуулсан хүнийг дахин нэгжээд юу ч олсонгүй. Тэгээд асуудлыг нөгөө талаас нь авч үзэхээр шийджээ.
Цонхны дэргэдэх мөрнөөс үзэхэд алуурчид хоёулаа байжээ. Тэд, байшинд байгаа хүн цонхны самбар хуу татахыг сонсоно гэж мэдсээр атлаа өөдөөс нь угтах эсэргүүцлийг үл хайхран, амь тэнсэн цонхоор орсноос үзэхэд алуурчид ямар ч үнээр хамаагүй ямар нэг чухал юм авах гэсэн, эсвэл энэ хүнийг алах гэсэн нь илт байлаа.
Гэхдээ энэ хүнийг зүгээр л нэг алах гэсэн бол зуслан руугаа ирэх замд отож байгаад ч юм уу, арай өөрөөр амархан хийж болмоор доо, нөгөө талаар алуулсан хүний байдлаас үзэхэд түүнийг тарчлааж, хэлэхгүй байсан ямар нэг юмыг мэдэж авах гэж тулгаж шаардсан бололтой.
Тэд түүнээс юу авах гэж шаардаа вэ? Мөнгө үү? Харанхуй шөнө эзгүй байшин руу галын төхник шалгах гэж яваа хүн их мөнгө авч явна гэж баймааргүйсэн. Алуулсан хүний шөнийн энэ ажилтай холбоотой ямар нэг нууцыг мэдэх гэж алуурчид чармайсан биз ээ.
Шельга ийм дүгнэлт хийгээд гал зуухыг дахин үзэхээр шийдэв. Хайрцгуудыг хананаас хөндийрүүлэн түлхэж хүмүүс зуслангийн байшингийнхаа гал зуухны өрөөний шалан дор хийдэг нүхэн зоорь луу ордог дөрвөлжин хаалга олжээ. Шельга өмхөрч эхэлсэн гулгамтгай шатаар зоорь луу болгоомжлон ороход Тарашкин шалан дээр элэглэн хэвтээд лааны хугархай барин чийгтэй зоорийг гэрэлтүүлж байлаа.
— Лаагаа аваад ороод ирээч! Жинхэнэ лаборатори нь энд байна шүү дээ гэж Шельга харанхуйгаас хашгирав.
Зоорь нь байшингийнхаа хэмжээний том агаад тоосгон хананд тулган тавьсан хэд хэдэн вандан ширээ, хийн баллон, багахан динамо мотор, гол төлөв цахилгаан задлаг хийдэг шилэн онгоцнууд, төмрийн дархны багаж хэрэгсэл тавьсан ажээ. Энд тэндгүй ширээн дээр бөөн бөөн үнс харагдана...
Зоорины хана түшүүлсэн зузаан дүнз, төмрийн хуудаснуудыг харсан Шельга:
— Энд ийм юм хийдэг байжээ гэж бүрэн ойлгож ядан уулга алдав. Төмрийн хуудас, дүнзнүүд энд тэндгүй өрөмдүүлсэн, зарим нь таллан тас хэрчигдсэн бөгөөд хэрчсэн өрөмдсөн нь ямар нэг юмаар түлж хайлуулсан мэт ажээ.
Босгож тавьсан нэг царсан банзан дээрх өрөмдсөн нүхнүүд яг л зүүний үзүүрээр гаргасан юм шиг жижигхэн, нэг миллиметрээс арав дахин бага голчтой аж. Банзны голд том үсгээр: «П. П. Гарин» гэж сийлжээ. Шельга банзыг эргүүлж харвал нөгөө үсгүүдийн ар тал харагдана. Гурван ямхын банзыг ямар нэг үл мэдэгдэх аргаар нэвт шатаан энэ үгийг сийлжээ.
— Пөөх, чөтгөр гэж, П. П. Гарин энд зүгээр нэг галын техник туршиж байсангүй ээ гэж Шельга хэлэв.
— Василий Витальевич, энэ юу вэ? гэж Тарашкин ямар нэг саарал бодис шахаж хийсэн ямх хирийн суурьтай, бүтэн хагас ямхын өндөртэй гурвалжинг заан асуув.
— Та хаанаас олов?
— Тэнд хайрдгаар дүүрэн байна.
Шельга гурвалжинг эргүүлж тойруулан үнэртэж үзээд ширээний өнцөг дээр тавин чүдэнз зуран хажуу бөөр лүү нь хатгаад зоорины нөгөө булан руу алхав. Чүдэнз асаж дуусмагц гурвалжин дагаан цэнхэр хурц гэрэл гарган дүрсхийн шатжээ. Таван минут илүүхэн ямар ч утаа тортоггүй, бараг үнэргүй шатаж дууслаа.
— Цаашид ингэж туршиж болохгүй шүү. Хэрэв энэ гурвалжин хийн лаа байсан бол та бид хоёр эндээс амьд гарахгүй байсан шүү. За ингээд бид юу мэдэж авав гэвэл, нэгдүгээрт: өш хонзон юм уу дээрэмдэх зорилгоор алсангүй. Хоёрдугаарт: алуулсан хүн П. П. Гарин. Ингээд л болоо шив дээ. Нөхөр Тарашкин, та завиар явчихсан хүн П. П. Гарин байж магадгүй гэж татгалзмаар байна уу? Үгүй байхаа. Гарин банзан дээр өөрийнхөө овгийг л бичээ. Энэ нь сэтгэхүйн зүйн үүднээс бодоход ив илэрхий байна. Хэрвээ би, жишээ нь ямар нэг гайхамшигтай иймэрхүү шинэ нээлт хийсэн бол баярлаж бахархсандаа таны биш, өөрийнхөө овог нэрийг л түүгээрээ бичнэ. Алагдсан хүн энд ажиллаж байсан гэж бид мэдэж байгаа, тэгэхээр энэ хүн л зохион бүтээгч Гарин байж таараа.
Дараа нь тэр хоёр зоориноос гарч байшингийн довжоон дээр наранд ээн, төлөөлөгч нохой авчрахыг хүлээн тамхи татаж суулаа.
7
Төв шуудангийн гадаад цахилгаан мэдээ хүлээн авах нэгэн цонх руу тарган улаан гар цухуйж цахилгаан мэдээг чичигнүүлэн өгөв.
Цахилгаан хүлээн авагч энэ гарыг хэдэн хором харж байснаа «Аан, чигчий хуруугүй хүн байна шүү дээ» гэж гэнэт ойлгоод цахилгаанаа уншиж эхлэв.
Варшава, Маршалковская гудамж, Сөмёновт. Даалгаврын хагасыг биөлүүллээ, инжөнөр эндээс явсан, бичиг баримт авч чадсангүй, захирамж хүлээж байна. Стась.
Хүлээн авагч Варшава гэдгийг улаанаар зурснаа босож биөэрээ цонхыг хаан хашлага дээгүүр өнгийн цахилгаан өгсөн хүнийг ажиглав. Энэ бол эрүүл бус зэвхий саарал арьс нь бэлцийж дулхайсан нүүртэй, амаа таглан унжсан шар сахалтай дунд хирийн насны түхгэр хүн байлаа. Бэлдгэр зовхин дотроо хоёр нүд нь нуугджээ.
— Яачихаав? гэж тэрбэзр бүдүүлэг асууснаа,— Наад цахилгаанаа аваач гэв.
— Нууц түлхүүртэй цахилгаан байна.
— Юу, юуны чинь нууц түлхүүртэй? Юун дэмий юм яриад байгаа юм бэ? Энэ чинь худалдааны цахилгаан, та заавал хүлээн авах ёстой. Би польшийн консулын газар ажилдаг хүн. Танд үнэмлэх бичгээ үзүүльө. Жаахан ч болов саатуулсныхаа хариуцлагыг та хүлээх болно шүү.
Дөрвөн хуруут иргэн уурлаж хацраа чичигнүүлэн ярих биш хуцаж байлаа. Гэхдээ цонхоор шургуулсан гар нь түгшүүртэй чичирсээр байв.
Цахилгаан хүлээн авагч:
— Эрхэм минь, та энэ цахилгааныг худалдааны гэж зүтгээд яах вэ дээ, улс төрийн нууц түлхүүртэй гэдгийг нь би мэдэж байна гээд жуумалзав. Шар царайт ноён уурлан чанга чанга хашгирч байх хооронд нэгэн эмэгтэй түүний цахилгааныг сэмхэн авч энэ өдрийн бүх цахилгааныг үзэж байгаа Василий Витальевич Шельгагийн ширээн дээр тавилаа.
Шельга «Варшава, Маршалковская» гэдгийг харж аваад зааланд гарч ууртай үйлчлүүлэгчийн ард зогсон хүлээн авагчид цахилгааныг ав гэж дохив. Цахилгаан хүлээн авагч польшийн улс төрийн бодлогын талаар ямар нэг юм үглэн квитанц бичихээр суулаа. Тэр түхгэр польш хүн уурлан уухилж, хөлөө сэлгэн гялгар шаахайгаа шажигнуулна. Шельга түүний том хөлийг анхааралтай ажиглав. Тэгээд гарах хаалган дээр зогсож байгаа жижүүрийн төлөөлөгч дээр очиж сайхь хүн рүү дохин:
Дагаж мөрд! хэмээжээ.
Өчигдөр эрэлч нохой хусан төглийн байшингаас Крестовка гол хүрээд мөрөө алдсан билээ. Тэндээс алуурчид завинд суусан бололтой. Өчигдөр үүнээс өөр шинэ юм мэдэж чадаагүй. Гэмт хэрэгтнүүд Ленинградад тун сайн нуугдаж байгаа нь юм юмнаас илт боллоо. Цахилгаан мэдээнүүдийг шалгаж үзээд ч нэмэр болсонгүй. Зөвхөн энэ сүүлчийн Варшава, Семёновт гэдэг л шальгүй жаахан анхаарал татаж байлаа.
Цахилгаан хүлээн авагч польш хүнд квитанцыг өгөхөд цаадах нь задгай мөнгө эрж гараа халаас руугаа шургуулав. Яг энэ мөчид гартаа цахилгаан барьсан ямаан сахалтай сайхан хар нүдтэй хүн цонх руу ойртон ирж хүлээн зогсохдоо ууртай польш хүний түхгэр гэдсийг зэвүүцсэн байртай тайван ширтэж байснаа сайхь польш хүний дөрвөн хуруут гарыг хармагцаа нүүр лүү нь гялсхийн өнгийсхийг Шельга ажиглав.
Тэр хоёрын хард тулгарчээ. Польш хүн амаа ангайн, бэлцгэр зовхио байдгаараа өргөв. Булингарт нүдэнд нь айдас хүйдэс тодроод ирлээ. Царай нь гайхамшигт хамелеон2 мэт өөрчлөгдөн тугалга шиг өнгөтэй болов.
Үүнийг хараад л Шельга полыи хүний өмнө зогсож байгаа сахалт эр бол Крестов арал дээрх хусан төглийн байшинд алуулсан хүнтэй ялгах аргагүй адилхан болохыг олж мэджээ...
Польш хүн сөөнгө хоолойгоор дуу алдан хашгирч үүдний зүг үнэмшигдэмгүй хурднаар зүглэв. Холоос дагаж мөрдөх үүрэгтэй жижүүрийн төлөөлөгч түүнийг ямар ч саадгүй гаргаад араас нь гарлаа.
Алагдсан хүний хоёрдогч дүр цонхны дэргэд зогссоор үлдэв. Хүйтэн харцанд нь гайхахаас өөр ямар ч шинж тэмдэг илэрсэнгүй. Польш хүн далд ороход тэрбээр мөрөө нэг хавчсанаа:
Парис, Батиньолийн цэцэрлэгт гудамж, өөрөө хүлээн авах, № 555. Задлан шинжлэх ажлаа хурдан эхэл, чанарыг тавин хувь нэмэгдүүл, таван сарын дундуур анхны илгээмжийг хүлээж байя. П. П. гэсэн үгтэй цахилгаанаа сарвайв.
Эрдэм шинжилгээний ажлын тухай мэдээ байгаа юм. Органик бус химийн хүрээлэнгээс Парист томилолтоор явсан миний нөхрийн хийж байгаа ажил гэж тэр хүн хэлээд халаас руугаа гараа яаралгүйхэн шургуулан папирос тамхины хайрцаг гаргаж нэг тамхи авч болгоомжтойхон татав.
Шельга хундэтгэлтэйгээр:
— Танаас ганц хоёр юм асууж болох уу?
Сахалт эр Шельгаг харснаа сормуусаа буулган их л эөлдгээр:
— Тэгээ тэг гэв.
Шельга:
— Би эрүүгийн хэргийг мөрдөн байцаах газрын төлөөлөгч гэнгээ үнэмлэхээ нээсхийн үзүүлээд,— арай эвтэйхэн газар олж ярилцвал яасан юм бэ дээ.
— Та намайг баривчлах нь уу?
— Үгүй, яалаа гэж. Эндээс гүйгээд явчихсан тэр польш хүн л өчигдөр Крестов арал дээр инженер Гариныг алсан шигээ таныг бас алах гэж байгааг л танд урьдчилан хэлэх гэсэн юм.
Сахалт эр жаахан бодлогоширсон боловч эөлдэг харьцаа, тайван байдлаа аль алиныг нь алдалгүй:
— За тэгвэл ярилцъя, надад арван таван минутын зав байна гэлээ.
8
Шуудангийн ойролцоо гудамжинд хацар нь улайж халтартсан жижүүрийн төлөөлөгч аахилж уухилсаар Шельга руу гүйн ирж:
— Нөхөр Шельга, нөгөөхийг чинь алдчихлаа.
— Та яагаад явуулчихав.
— Түүнийг машин хүлээж байж, нөхөр Шельга.
— Мотоцикл чинь яасан бэ?
Шуудангийн хаалганаас зуугаадхан алхмын цаана буй мотоциклыг заан:
— Тэр, тэр хэвтэж байна. Тэр польш гарангуутаа хутгаар дугуйг нь цоо хатгачихсан. Би шүгэлдсэн л дээ. Гэвч тэр хүн машиндаа суугаад алга болж өгсөн.
— Машины номөрыг нь харсан уу?
— Үгүй ээ.
— Таны тухай даргад мэдэгдэнэ дээ.
— Яалаа гэж, тэр чинь номероо албаар шавар шавхайгаар будчихсан байсан шүү дээ!
— За, за, газар луу яв. Би хорин минутын дараа очно.
Шельга сахалт эрийг гүйцэн ирж нэг хэсэгтээ зэрэгцэн чимээгүй алхлаа. Үйлдвэрчний эвлэлийн цэцэрлэгт гудамж руу оронгуут Шельга үг өдөж:
— Алагдсан хүнтэй та тун адилхан юмаа гэсэнд,
— Би ийм үг нэг бус удаа сонссон. Миний овог Пьянков-Питкевич. Би өчигдөр оройн сониноос Гариныг алсан тухай уншсан. ёстой харамсалтай байна. Би түүнийг сайн таньдаг байсан юм. Оролдлоготой ажилтан, сайн химич байсан. Крестов арал дахь лабораторид би олон удаа очиж байсан. Цэргийн химид томоохон нээлт хийх гэж байсан. Утаат лаа гээчийн тухай танд ямар нэг ойлголт байна уу?
Шельга түүн рүү харснаа хариулсангүй асуусан нь:
— Гариныг алсан нь Польшийн ашиг сонирхолтой холбоотой юу? Та энэ талаар юу гэж бодож байна?
— Үгүй байхаа. Гариныг алсан шалтгаан бүр ч гүнзгий байх. Гарины ажлын тухай мэдээ америкийн хэвлэлд гарчээ. Польш улс дамжлага төдий биз.
Шельга цэцэрлэгт гудамжинд гараад сахалт эрийг сууж ярилцъя гэв. Ойр хавьд хүнгүй байлаа. Шельга цүнхнээсээ оросын болон гадаадын сонины хайчилбар гарган ирж өвдөг дээрээ дэлгэв.
— Гарин химийн чухал судалгаа хийж түүний тухай гадаадын сонинд гарсан гэж та ярилаа. Энд зарим нь таны үгтэй тохирч байна, гэхдээ бас ойлгогдохгүй зүйл ч байна. Та үүнийг уншаатхаач:
... Оросын нэг зохион бүтээгчийн ажлын тухай Ленинградаас ирсэн мэдээ америкчуудын сонирхлыг татаж байна. Түүний багаж хэрэгсэл одоо болтол хэрэглэсээр ирсэн буюу одоо байгаа бүхий л эвдэн сүйтгэх зэвсгээс хамаагүй илүү их хүчтэй мэт хэлцэгдэж байна.
Питкевич уншиж үзээд инээвхийлэн:
— Хачин юм даа, бүү мэд... Энэ тухай дуулсангүй. Үгүй, энэ лав Гарины тухай биш байх гэв.
Шельга хоёр дахь хайчилбарыг өглөө.
... Номхон далайн усанд америкийн флотын томоохон сургуулилт болохтой холбогдуулан Зөвлөлт Орост бүтээж байгаа асар их эвдэн сүйтгэх хүчтэй зэвсгийн талаар энд мэдэж байгаа болов уу? гэж цэргийн яамнаас лавлан асуусан байна.
Питкевич мөрөө хавчин «Шал дэмий юм» гэснээ гурав дахь хайчилбарыг Шельгагаас авлаа.
... Химийн хаан, тэрбумтан Роллинг европ руу мордлоо. Түүний энэ айлчлал нүүрсний давирхай, давсны бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдийн трест байгуулахтай холбоотой юм. Тэрбээр Парист сурвалжлагчтай ярилцахдаа түүний химийн гайхамшигтай том пүүс хувьсгалт хүчинд донсолж байгаа хөгшин европыг тайтгаруулна гэдэгт гүн итгэж байгаагаа мэдэгджээ. Дулааны эрчим хүчийг зайд дамжуулах учир битүүлэг ажил хийгдэж байгаа цуурхал бүхий Зөвлөлт Оросын тухай бүр ч хорсолтойгоор ярилаа.
Питкевич анхааралтай уншаад бодлогошрон байснаа хөмсөг зангидан ингэж хэлэв.
— Тиймээ, Гариныг алсан нь энэ тэмдэглэлтэй ямар нэг холбоотой байж ч болох л юм.
— Та тамирчин уу? Би спортод их дуртай гэж Шельга гэнэт асуугаад Питкөвичийн гарыг шүүрэн авч алгыг нь дэлгэн харав.
— Та миний алганд сэлүүрээс үлдсэн эвэр эрээ биз дээ... Энэ хоёр цэврүүг харж байна уу? Энэ чинь миний муухан сэлүүрддэгийг гэрчилнэ. Үнэхээр би хоёр өдрийн өмнө Гариныг Крестов арал дээр хүргэж өгөх гэж цаг хагас зогсолтгүй сэлүүрдсэн юм... Та энэ мэдээнд сэтгэл ханамжтай байна уу?
Шельга түүний гарыг тавин инээж:
— Нөхөр Питкевич, та тун таатай хүн юм. Тантай жинхэнэ ёсоор хүчээ соривол сонин байхаа.
— Жинхэнэ тэмцээнээс би хэзээ ч буцаж байгаагүй хүн шүү.
— Та энэ дөрвөн хуруутай польшийг урьд нь мэддэг байсан уу?
— Түүний дөрвөн хуруут гарыг хараад би яагаад гайхсаныг та мэдмээр байна уу? Та гайхалтай ажигч хүн юм. Үнээн, би гайхсан... гайхахаар ч барахгүй бүр айсан.
— Яагаад?
— Аан, үүнийг танд хэлэхгүй ээ.
Шельга уруулаа хазлан, хүн амьтангүй гудамжийг ширтэнэ.
Питкевич:
— Түүний зөвхөн гар нь ч биш, биө нь эрэмдэг зэрэмдэг байх ёстой. Цээжийг нь хөндлөн эсгэсэн сонин сорви бий. Энэ хүнийг мянга өсөн зуун арван өсөн онд Гарин тэгж зэрэмдэглэсэн юм. Энэ хүнийг Стась Тыклинский гэдэг...
— Аа аан, талийгаач Гарин гурван ямхын банзыг зүссэн аргаараа түүнийг зэрэмдэглэсэн юм биз дээ?
Питкевич ярилцагч руугаа гялсхийн эргэж харснаа тэр хоёрын харц хэдэн хором мөргөлдөв. Нэгнийх нь харц тайван ойлгомжгүй, нөгөөгийнх нь хөгжилтэй ил цагаан байлаа.
— Нөхөр Шельга, та ямар ч гэсэн намайг баривчлах гээд байнаа даа?
— Үгүй ээ. Баривчлах бол хэзээ ч хожимдохгүй.
— Таны зөв. Би их юм мэднэ. Гэхдээ хэлэхгүй гэсэн юмыг минь ямар ч арга хэрэглэзд хэлүүлж чадахгүй л дээ. Би гэмт хэрэгт холбоогүйг та өөрөө мэдэж байгаа. Иймд хоёулаа шударга тэмцээн хийө, тэгэх үү? Тэмцээний болзол: томоохон цохилт авах болгондоо илэн далангүй ярилцаж байя. Энэ нь шатар тоглохтой төстэй байх юм. Бие биенээ алах нь хориотой мэх болог. Далимд нь хэлэхэд та бид хоёр ингээд ярилцаж суухад таныг үхлийн аюул тосож байсан шүү. Нээрээ, би тоглоогүй шүү. Хэрвээ таны оронд Стась Тыклинский сууж байсан бол би эл хульхан энэ гудамжийг эргүүлж тойруулж нэг сайн харчихаад л Сенатын талбай руу яаралгүйхэн алхах байсан. Харин дараа нь биөн дээрээ бөөлжис цутгам хар хар толботой үхдэл болсон Тыклинскийг энэ сандал дээрээс олох байсан даа. Гэхдээ танд энэ илбээ хэрэглэхгүй гэдгийг давтан хэльө. За, нэг өрөг нүүх үү?
— Эхэльө ээ гэж Шельга нүдээ гялалзуулан хэлээд,— Би эхэлж довтлох шив дээ!
— Тэгэлгүй яахав, хэрэв та шуудан дээр намайг барьж аваагүй бол би тантай тэмцээний тухай санал гаргахгүй шүү дээ. Харин дөрвөн хуруут польш хүнийг олоход танд тусална гэдгээ амлая. Хаана ч байсан хамаагүй дайралдах л юм бол танд утсаар, цахилгаанаар мэдэгдэнэ.
— За тэгээрэй, харин одоо айлгаад байсан юмаа үзүүлээч...
Питкевич толгой сэгсрэн инээснээ «Шударга тэмцээн хойно, таныхаар болог» гэж хэлээд хажуу халааснаасаа нэг хавтгай хайрцаг болгоомжтой гаргаж ирэв. Түүнд нь хуруун чинээ бүдүүн төмөр гуурс байлаа. — Ерөөсөө л энэ, нэг үзүүрээс нь аяархан дарахад л дотор нь шил хагарна...
9
Эрүүгийн хэргийг мөрдөн байдаах газрынхаа гадаа нь шахуу ирсэн хойноо Шельга яг л утасны мод мөргөсөн юм шиг гэв гэнэтхэн зогтусав. Тэрбээр «Даанч дээ!» хэмээн гасалж,— «Яасан зальтай, яасан сүүхээтэй амьтан бэ!» хэмээн хөлөө дэвслэв.
Шельга үнэхээр «цэвэр тавиулчихжээ». Тэр өөрөө алуурчны хажууханд зогсож байсан (одоо үүнд эргэлзэх юм алга байв) мөртлөө барьж авч чадсангүй. Хүн амины хэргийн бүхий л нарийн учрыг мэдэх хүнтэй ярилцсан атал цаадах нь үнэндээ хэрэг болох ганц ч үг хэлэлгүй бултчихаж. Энэ Пьянков-Питкевич ямар нэг нууц мэдэж байгаа бөгөөд энэ нууц нь улсын, дэлхий дахины учир холбогдолтой юм байна гэдгийг Шельга гэнэт ойлгов... Тэр Пьянков— Питкевичийн сүүлээс нь барьж аваад алдчихлаа. Зальт золиг ганц шарваад алга болжээ!
Шельга хэлтэс рүүгээ гурван давхарт гүйн гарав. Сонины цаасаар хийсэн уут ширээн дээр нь хэвтэж байлаа. Цонхны янзан дээр тарган хүн сууна. Тэр хүн тэвхүүз малгайгаа гэдсэн дээрээ барин Шельгад мэхийн ёслоод нэрмэл архи ханхлуулан:
— Бабичев, Пушкарская гудамжны хорин дөрөвдүгээр байрны дарга гэв.
— Энэ уутыг та авчирсан уу?
— Тиймээ, би. Арван гуравдугаар хаалганаас... Энэ нь гол байранд биш залгаанд нь байдаг юм. Тэнд суудаг хүн алга болоод хоёр хонож байна. Өнөөдөр сэргийлэх дуудаж, хаалга үүдийг нь онгойлгон хууль ёсоор акт тавилаа гэж хэлээд байрны дарга амаа гараараа таглан, хацраа улайлган нүдээ бүлтийлгэн хэхрэхэд архины үнэр өрөөгөөр нэг нэлхийв.— Энэ уутыг би пийшин дотроос нь олсон юм.
— Алга болсон хүний овог нэр?
— Савельев Иван Алексеевич.
Шельга уутыг задлав. Тэнд Пьянков-Питкевичийн гэрэл зураг, сам, хайч, хар шингэнтэй шил, үсний будаг байв.
— Савельев юу хийдэг хүн байсан бэ?
— Номын талын хүн байсан даа. Манай байрны нэг хоолой хагараад түүнийг гуйсан чинь... «чаддагсан бол туслах л юмсан даанч би химич» гэж байсан даг.
— Шөнөөр байрнаасаа олонтаа явдаг байсан уу?
— Шөнөөр? Үгүй ээ, хараагүй шүү. Байрны дарга дахин амаа дарав.— Гэгээ ормогц л гарч явдаг байсан нь үнэн, харин шөнөөр гарч байхыг нь үзээгүй, согтуу хөлчүү ч харагдаагүй.
— Танил хүмүүс нь ирдэг байсан уу?
— Тийм юм ажиглагдаагүй.
Шельга Петроград районы сэргийлэх хэлтсээс утсаар лавлавал үнэхээр Пушкарская гудамжны хорин дөрөвдүгээр байрны залгаа байшинд гучин зургаан настай, инжөнөр-химич Савельев Иван Алексеевич амьдарч байжээ. Тамбовын сэргийлэхээс өгсөн паспорттай бөгөөд хоёр сараас тэнд орсон байна.
Шельга Тамбов руу цахилгаан лавлагаа явуулаад Крестов арал дээр алагдсан хүний хүүр мөсөн зооринд хадгалагдан байгаа эрүүгийн хэргийг мөрдөх хэлтэс рүү байрны даргатай цуг явлаа. Байрны дарга түүнийг арван гуравдугаар хаалганы хүн мөн гэж танилаа.
10
Энэ үөд нөгөө өөрийгөө Пьянков-Питкевич гэж нэрлэж байсан этгээд дээвэр нь сөхөөстэй сүйх тэргээр Петроград районд хүргүүлэн ирж мөнгийг нь төлж буугаад хэсэг цулгуй газрын хажуудах явган хүний замаар орон алхав. Явсаар банзан хашаанд орж нэгэн байшингийн арын хаалгаар орон нарийхан шатаар өгссөөр таван давхарт гарлаа. Хоёр түлхүүрээр хаалгыг онгойлгон хоосон хонгилын ханан дахь ганц хадааснаас пальто, малгай хоёроо өлгөөд дөрвөн цонхыг нь дундаа хүртэл шохойдсон өрөөндөө орж элэгдэж цоорсон зөөлөвч дээрээ суун гараараа нүүрээ дарав.
Зөвхөн энд, энэ (номын тавиур, физикийн багаж хэрэгслээр дүүрэн) амихан өрөөндөө л тэрбээр өчигдрөөс хойш тарчлаан байгаа сэтгэлийн түгшил, цөхрөлөө илчилж болох байлаа.
Нүүрээ дарсан гар нь чичирнэ. Үхлийн аюул өнгөрөөгүй гэдгийг тэр ойлгож байлаа. Түүнийг тойрон хүрээлсэн байна. Түүнд ашигтай боломж дэндүү бага, зуугаас ерэн есөн хувь нь эсрэг чиглэсэн байлаа. «Яасан болгоомжгүй, яасан гэнэн юм болов оо!» гэж шивнэнэ.
Сүүл сүүлдээ жаал тайвшран, хиртэй дэрээ зангидсан гараараа нэг сайн цохиж аваад тас гэдрэгээ харан хэвтэж нүдээ анилаа.
Аймшигт олон бодол нь жаал замхрав. Хэдэн минут үхсэн мэт хэвтсэн нь түүнийг сэргээжээ. Тэрбээр дараа нь босож шилэн аяганд дарс хийн ам руугаа хөнтрөв. Биө нь халж эхлэхэд тун багахан бололцоон дотроос аврагдах арга эрэн өрөөндөө нааш цааш холхиж эхэллээ.
Тэгснээ шалны хөвөөнд тулсан ханын хуучин цаасыг аяархан сөхөж зураг төсөл бүхий хуудаснууд гарган ирж хуйлав. Тавиур дээрээс хэдэн ном авч энэ зураг төсөл, физикийн хэсэг бусаг багаж хэрэгслийн хамт чемоданд хийлээ. Тэгээд минут хиртэй чимээ чагнан зогссоноо чемоданаа түлээ хадгалдаг зоорины нэгэнд бөөн хог дор аваачиж нуугаад, дахин дээш гарч бичгийнхээ ширээнээс гар буу гарган шалгаж үзсэнээ арынхаа халаасанд шургуулав.
Таван цагт арван таван минут дутуу байлаа. Дахин хэвтээд тамхи угсруулан татаж иший нь өрөөний булан руу шидэлнэ. «Мэдээж, тэд олоогүй!» гэж бараг хашгирах шахан хөлөө савлан босоод дахин өрөөн дотуураа гүйв.
Тэгснээ бүрэнхийн дунд хувцаслан хөлдөө ажлын хар углаж, зотон даавуун пальтогоо хэдрээд гэрээсээ гүйн гарлаа.
11
Сэргийлэхийн арван зургадугаар хэлтэст жижүүрийн утас шөнө дунд хангинав. Яарч сандарсан дуу жижүүрийн чихэнд:
— Крестов арал дээрх уржигдар хүн амины хэрэг гарсан зуслан руу хүн явуул...
Дуу гэнэт тасрав. Жижүүр уурлан хараагаад шалгаж үзвэл Сэлүүрдэх сургуулиас ярьжээ. Тийш нь яаралтай утасдав. Тэнд утас удаан хангинаж тангинаж эцэст нь нойрмог дуу:
— Юу хэрэгтэй вэ?
— Танайхаас утасдсан уу?
— Утасдсаан гээд эвшээх дуулдав.
— Хэн утасдсан бэ? Та харсан уу?
— Үгүй ээ, манай гэрэл унтарчихсан. Нөхөр Шельгагийн даалгавраар гэж хэлсэн.
— Хагас цагийн дараа Крөстов арал дахь зуслангийн байшингийн үүдэнд дөрвөн сэргийлэгч ачааны машинаас үсрэн бууж байлаа. Хус моддын даана шар гэгээ замхарч байв. Чимээгүйн дунд ёолох сонсогдоно. Нэхий дээлтэй хүн довжооны ойролцоо түрүүлгээ харан хэвтэж байлаа. Эргүүлж үзвээс манаач аж. Түүний хажууд хлороформ шингээсэн хөвөн хэвтэнэ.
Үүдэн шатны хаалга дэлгээтэй харагдана. Цоожийг нь суга татжээ. Сэргийлэгч нарыг байшинд ороход зоориноос хэний ч юм бэ, битүү дуу дуулдан:
— Жижиг хаалга, галын өрөөний шаланд байгаа жижиг хаалгыг онгойлгоорой, нөхөд минь...
Галын өрөөний хананд шахан ширээ сандал, хайрцаг, хүнд хүнд шуудайтай юм овоолжээ. Сэргийлэгч нар юмнуудыг ийш тийш шидлэн хаалгыг онгойлгов.
Зоориноос аалзны шүлсэнд ороогдож шороонд дарагдсан Шельга үсрэн гарч ирээд ууртай ширвэн:
— Наашаа, бушуул! гээд нэгэн хаалганы цаагуур далдрав.— Гэрэл, гэрэл нааш нь өгөөч!
Төмөр ортой өрөөнд сум нь дууссан хоёр гар буу хөглөрөн хэвтэх нь битүү дэнлүүний гэрэлд үзэгдэнэ. Хүрэн хамбан тэвхүүз малгай харагдаж, бөөлжисны эхүүн муухай үнэр гарна.
— Болгоомжтой! гэж Шельга хашгираад,— Бүү амьсгал, эндээс гарцгаа, энд аминд халтай! гэв.
Сэргийлэгч нар үүд рүү шахцалдан ухрахад Шельга шалан дээр хэвтэж байгаа хуруун чинээ бүдүүн төмөр гуурсыг айж жигшсэн байдалтай ширтэнэ.
12
Хаа газрын их гарын ажил хэрэгч хүмүүсийн нэгэн адил химийн хаан Роллинг тусгайлан хөлсөлж авсан контортоо ажил хэргийн асуудлаар хүмүүсийг хүлээн авах бөгөөд нарийн бичгийн дарга нь уулзахаар ирсэн хүмүүсийн чухал чухалгүйн хэмжээг тогтоон тэдний бүх асуултад гайхал төрүүлэм эелдэг хариулах зуур бодол саналыг нь шүүн тунгааж байдаг бөлгөө. Хурдан бичээч бүсгүй нь Роллингийн санааг үг болгон үнэд оруулах бөгөөд (хэрвээ үгсийн жилийн дундаж тоог авч мөнгөний тэнцэлд үржүүлэх юм бол) органик бус химийн хааны нэг хором дахь бодол санаа тавин мянган доллар болж байлаа. Дөрвөн бичээчийн бүйлсэн хэлбэрт хумсан дор ундервуд машин амар заяа үзнэ гэж үгүй. Зарлага хүү дуудах төдий нүднийх нь өмнө урган ирэх нь бодол санаа нь биежэн амилах лугаа адил санагдана.
Роллингийн Мальзөрб гудамжин дахь контор дүнсгэр зэврүүн ажээ. Ханын торго нь хар хүрэн хээтэй, шалан дээрх хөвсгөр зузаан хивс нь ч бараан өнгөтэй, бүдэг өнгийн савхиар тоноглосон тавилга төхөөрөмжтэй аж. Шилэн бүрхүүлтэй хүрэн ширээнүүд дээр танилцуулах товхимол, бор булигаар хавтастай лавлах бичгүүд, химийн заводуудын танилцуулга тавиастай байна. Дайны талбайгаас авчирсан бөмбөг шидэгч, хэдэн зэв идсэн хийн сум камин зуухыг чимэглэнэ.
Хар хүрэн өнгөтэй наргил модон хаалганы даана жишиг зураг, хэм зураг, гэрэл зургийн дунд химийн хаан Роллинг сууна. Нарийн бичгийн даргын шүүлтүүр дамжсан хүмүүс хөвсгөр хивсэн дээгүүр чимээ аниргүй алхсаар хүлээн авах өрөөнд орж савхин бүрхүүлт сандал дээр суун, наргил модон хаалгыг айж догдлон хардаг ажээ. Тэр хаалганы цаана нэг хоромд тавин мянган долларын үнэтэй бодол санаа боловсрогдож байдаг болохоор агаар нь хүртэл үлэмж их үнэтэй байлаа.
Хүндэтгэл төрөм чимээгүйн дунд наргил модон хаалганы бөмбөлөг атгасан гарын сарвууны хэлбэртэй хүрэл бариул эргэлдэн хар саарал костюмтай, цууд гарсан нөгөө л хар сахалтай, гурван хар зураас бүхий шар дугариг дүрстэй дэлхийд алдартай үйлдвэрийнхээ тэмдгийг санагдуулам эрүүл бус, шарланги цонхигор хүйтэн царайтай намхан хүн орж ирэхэд ямар ч хүний зүрх тайван догдлохгүй байж яахин чадах билээ... Химийн хаан хаалгаа хагас онгойлгон орох хүнийг доргих мэт харснаа хэтэрхий амөрик аялгуугаар «Орогтун» гэж хэлнэ.
Нарийн бичгийн дарга алтан харандаа хоёр хуруугаараа дэмцгэрхэн барьж их л эөлдгээр:
— Уучлаарай, таны овог хэн билээ?
— Генерал Субботин, оросын... цагаач.
Тэгзэд тэр хүн мөрөө ууртай хөдөлгөн, үнгэгдсэн алчуураар бууралтсан сахлаа арчив.
Нарийн бичгийн дарга таатай нөхөрсөг үг сонссон юм шиг инээмсэглэн харандаагаа дэвтэр дээгүүрээ нэг гүйлгээд их л болгоомжтойгоор дахин асуусан нь:
— Ноён Субботин, та ямар зорилгоор ноён Роллингтой уулзах гэж явна вэ?
— Онц чухал, бодит зорилготой яриа болно.
— Би ноён Роллингид таны санааг тончхон ярьж танилдуулбал болохсон болов уу?
— Зорилго... зорилго маань төлөвлөгөө л юм. Харилцан ашигтай төлөвлөгөө хздэлцэх гэсэн билээ.
— Большөвикуудтай химийн зэвсгээр тэмцэхтэй холбогдсон төлөвлөгөө гэж ойлгож болох уу?
— Яг зөв... Би ноён Роллингид өөрийнхөө саналыг танилцуулах...
— Би айж байна... гэж нарийн бичгийн дарга тун эелдгээр үгийг нь таслаад аятайхан царай нь зовсон маягтай болж ирснээ,— Ноён Роллинг ийм төлөвлөгөөнд нэлээн дарагдаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногоос бидэнд зөвхөн оросуудаас л гэхэд большөвикуудтай хийх химийн дайны тухай зуун хорин дөрвөн санал орж ирсэн. Одоо бидний халаасанд Харьков, Москва, Петроград дээр нэг зэрэг буух агаар-химийн дайралт хийх бэлэн сайн төлөвлөгөө байж байна. Энэ бэлэн төлөвлөгөөг зохиогч завсрын улсын түшиц газар дээр дайрах хүчийг тун ухаантайгаар хуралдуулж байгаа юм. Тэр ч байтугай төлөвлөгөө зохиогч энэ хотуудын оршин суугчдыг толгой дараалан устгах гичийн хий зургаан мянга найман зуун тавин тонн хэрэгтэй гэсэн тодорхой төсөв өгч байна.
Генерал Субботин гэнэт хөөрч ирсэн цуснаасаа царай нь хүрэнтэн нарийн бичгийн даргын үгийг таслан:
— Үгүй, тэгээд та нар яачихсан улс вэ? Миний төлөвлөгөө ч үүнээс дутуугүй, гэхдээ энэ чинь ч сайн төлөвлөгөө байна. Хамгийн гол нь ажил хэрэг л болгох хэрэгтэй! Үгнээс үйл ажилд гэдэг дээ. Одоо тэгээд юугаа хүлээж байгаа билээ?
— Ноён Роллинг зарлагынхаа тэнцлийг одоохондоо олж хараагүй байгаад хүлээхийн учир оршиж байна, эрхэм генерал.
— Ямар юмны чинь тэнцэл?
— Ноён Роллингийн хувьд зургаан мянга найман зуун тавин тонн гичийн хий нисэх онгоцоор цацах нь нэг ч их төвөгтэй зүйл биш л дээ. Гэхдээ үүнд чинь зарлага гарна биз дээ. Дайн гэдэг үнэ өртөгтэй эд шүү! Тийм биз дээ? Танилцуулсан төлөвлөгөөнүүд бүгд л зарлага гарлага байгаад ноён Роллинг түгшиж байна. Харин большевикуудын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаанаас тэнцэл, өөрөөр хэлбэл орлоготой эсэх нь харагдахгүй байгаа юм.
Харагдахгүй гэнээ, уул овоо шиг их орлого харагдахгүй гэнэ. Хууль ёсныхоо эрх дархыг эдлэхээр Оростоо буцсан хүн бүхэн ийм хүнд алтан уул ч босгож өгнө! гээд генерал хөмсөг дороосоо нарийн бичгийн даргыг бүргэд мэт ширтэн хараад,— Аан, тэгвэл тэнцлийг нь бичих хэрэгтэй байх нь ээ?
— Яг зөв. Орлогоос гарлагаа хасахаар нэмэх тэмдэгтэй ихээхэн тоо гарч байвал л ноён Роллинг сонирхож үзнэ дээ.
— Аа аан! гээд гөнөрал жаал шуухитнаснаа тоостой малгайгаа духдуулсаар үүдний зүг шийдэмгий алхав.


Top
   
PostPosted: Oct.24.14 9:21 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
unshj bga shu.


Top
   
PostPosted: Oct.24.14 8:06 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
14
Гөнөралыг гарч амжаагүй байхад хонгилд зарлага хүүгийн эсэргүүцэн хориглох чимээ, дараа нь хүүг чөтгөр ав гэж хараах өөр нэг дуу гарснаа нарийн бичгийн даргын өмнө гартаа бүрх малгай, таяг барьж пальтоныхоо энгэрийг задгай тавьсан Семёнов зажилж зажилсан навчин тамхиа амандаа зуучихсан зогсож байлаа.
Өглөөний мэнд, найз минь гэж тэрбээр хурдан хэлснээ бүрх малгай, таяг хоёроо ширээн дээр чулуудаж,— Хаан руу намайг оочиргүй оруулаадхаач гэв.
Нарийн бичгийн даргын алтан харандаа агаарт дүүжлэгдсэн мэт тогтон:
— Ноён Роллинг өнөөдөр даанч завгүй дээ.
— Найз минь, дэмий яриад яахав... Дөнгөж сая Варшаваас ирсэн хүн гадаа миний машинд хүлээж сууна... Бид Гарины хэргээр гэдгийг Роллингид хэлээд өгөөч.
Нарийн бичгийн даргын нүд эргэлдсэнээ наргил модон хаалгаар орж алга болов. Нэг минутын дараа духуйн «Ноён Сөмёнов, таныг хүлээж байна» гэж нялуухан шүгэлдээд бөмбөлөг атгасан гарын сарвууны хэлбэртэй бариулыг өөрөө мушгиж өглөө.
Сөмёнов химийн хааны өмнө очлоо. Сөмёнов угийн балмад хүн, түүн дээрээ энэ үөд хаан түүнд биш, тэр өөрөө хаанд илүү их хэрэгтэй байсан тул нэг их догдолж сандарсангүй.
Роллинг түүнийг ногоон нүдээрээ нэвт шувт ширтэхэд хүртэл тэгтлээ их зовж аягүйрхсэнгүй, шууд л ширээ тойрон өөдөөс нь харж суулаа. Роллинг:
— За, яав?
— Ажил бүтсээн.
— Зураг төсөл?
— Ноён Роллинг, энэ дээр л нэг жаахан будилчихлаа...
— Зураг төсөл хаа байна? Миний нүдэнд харагдахгүй байх чинь гэж Роллинг хилэгнэн өгүүлээд ширээ алгадав.
— Байз, Роллинг, зөвхөн зураг төсөл төдийгүй, тэр багаж хэрэгслийг нь танд авчирч өгнө гэж бид тохиролцсон шүү дээ... Би их юм хийсэн шүү...Хүмүүс олсон... Тэднийг Петроград руу явуулсан. Тэд Гарины лабораторид нэвтэрч орсон. Тэд багаж хэрэгслийн яаж ажиллахыг үзсэн... Гэтэл, яасан юм бэ, бүү мэд, нэг саад учирч... Нэгдүгээрт, хоёр Гарин байж.
— Би бүр эхнээс нь тэгж бодож байсан юм гэж Роллинг дургүйдэн хэлэв.
— Нэгнээс нь ч бид салсан.
— Та нар түүнийг алчихаа юү?
— За нэг тиймэрхүү л юм болсон. Ямар ч гэсэн тэр үхсэн. Та үүнд зовох юмгүй.'Түүнийг Петроградад үгүй хийсэн. Өөрөө тэр зөвлөлтийн хүн, ялигүй зүйл шүү дээ... Гэтэл дараа нь хоёрдогч Гарин гарч ирээд... Тэгэхлээр нь бид ёстой хамаг байдгаа дайчилж... гэтэл Роллинг түүний үгийг таслан:
— Нэг үгээр хэлэхэд Гарин өөрөө юм уу аль эсвэл хуурамч Гарин амьд үлдэж, миний их мөнгө үрэгдсэнийг үл харгалзан зураг төсел, багаж хэрэгслийн аль алийг нь та надад авчирсангүй шив дээ.
— Гадаа машин дотор Стась Тыклинский сууж байгаа би дуудаадхъя. Энэ бүхнийг нүдээр харж биеэр оролцсон хүн танд тодорхой ярьж өгнө.
— Тыклинский Мыклинский чинь надад ямар ч падгүй. Надад зураг төсөл, багаж хэрэгсэл хэрэгтэй байна... Над дээр гуяа ганзгалаад ирэх яасан бөх зүрхтэй амьтан бэ!
Роллинг энэ хүйтэн үгсийг хэлж дуусаад энэ муу орос цагаач миний харцанд үнс болон хийсэх болно гэж бат итгэн үхтэл шөвөгдөн харсан боловч Семёнов үүнд нь огт бишүүрхсэн шинжгүй үзүүрийг нь шалжийтал зажилсан навчин тамхиа амандаа зуугаад сэргэлэнээр:
— Тыклинскийтэй уулзах дургүй байгаа бол тэр л биз. Хараад байх ч амьтан биш. Харин нэг хэрэг байна. Надад мөнгө хэрэгтэй. Роллинг, дор хаяад хорин мянган франк өгөөтэх, чекээр* ч болно, бэлнээр ч болно.
Роллинг хүний талаар асар их туршлага мэдлэгтэй ч ийм цагаандаа гарсан балмад амьтныг амьдралдаа анх удаагаа үзжээ. Роллинг Семёновын сэвхтэй нүүрэн дундуур бэхийн саваар буулгачихгүйн тул биеэ барин хүчлэхэд махлаг хамарт нь хөлс бурзайх шиг болов... Энэ дэмий ярианд хэчнээн их үнэт мөч үрэгдсэн гэх вэ! Биеэ барьсхийн хонхныхоо зүг гараа сунгахад Семёнов гарыг нь дагуулан харснаа:
— Эрхэм ноён Роллинг, инженер Гарин одоо Парист байгаад хэргийн учир оршино гэв.
* Чек—харилцах данснаас мөнгө олгодог хуудас.
15

Роллингийн хөмсөгний хоорондох судас тодрон товойж, хамар нь сартайн үсрэн босов. Роллинг үүд рүү гүйн очиж цоожлоод эргэж Семёнов руу харайн нэг гараараа сандлынх нь арыг түшин нөгөө гараараа ширээний ирмэгээс зуу-ран нүүр лүү нь бөхийж:
— Битгий худлаа яриад бай!
— Үгүй ер өө! Би л худлаа ярих юм гэнэ... Ийм учиртай юм: Стась Тыклинский Петроградад шуудан дээр нөгөө Гаринтай адилхан хүнтэй дайралджээ. Тэр хүн цахилгаан явуулж байж. Тэгэхэд нь хаягийг нь хараад авчээ. Парис, Батиньоль... Өчигдөр Тыклинский Варшаваас ирэхээр нь бид хоёр тэр дороо л Батиньоль гудамж руу гүйж тэнд нөгөө Гарин юм уу, хуурамч нь ч юм уу, хэн мэдэх вэ, нэгэнтэй л улаан халз тулгарлаа.
Роллингийн хоёр нүд Семёновын сэвхтэй нүүрэн дээгүүр гүйнэ. Дараа нь цэхлэн өндийж хураасан амьсгаагаа нэгмөсөн гаргаад:
— Бид Зөвлөлт Орост биш Парист байгаа гэдгийг та сайн мэдэж байгаа биз дээ. Хэрвээ та гэмт хэрэг үйлдэх юм бол би л цаазын заазуураас аварч чадахгүй шүү. Харин намайг хуурахыг оролдох юм бол би та нарыг хэмх гишгэнэ.
Роллинг суудалдаа эргэн сууж чекийн дэвтрээ дургүйхэн нээв. «Хорин мянгыг би өгөхгүй ээ, таван мянга болоо...» Химийн хаан чек бичээд Семёнов РУУ хумсаараа түлхээд ширээ тохойлдон хором хиртэй сууснаа алгаараа нүүрээ дарав.
16

Хөөрхөн хүүхэн Зоя Монроз химийн хааны найз болсон түүх тохиолдлын ч юм биш. Таван жилийн өмнө (арван есөн онд) Зоя Петроградаас Парис руу дүрвэн гарчээ. Зоя Парист ирээд хөнгөн явдалтай жүжигчдийн дунд хамгийн хөөрхөн, хамгийн ухаантай гэж нэрд гарсан аж. Тэрбээр кинонд тоглож, гудамжны театруудад дуулж бүжиглэхдээ дайны үед болон дайны дараа хөлжөөд Парисыг зорьж ирсэн гадаадынхны тэвхгэр түрийвчийг айван тайван хоосолж сурчээ.
Зоя орчин үеийн эмэгтэй байсан болохоор зугаа цэнгэлийнхээ хажуугаар улс төрийн байдлыг нарийн ажиглах цаг зав олж чаддаг байв.
Цууд гарсан Роллинг Европ руу мордох гэж байгааг дуулангуут л Зоя Нью-Йорк оржээ. Тэнд нэгэн том сонины сурвалжлагчийг худалдан авч өөрийнхөө тухай бичүүлсэн байна. Тэгснээр бүжигчний мэргэжлээ хамгийн шинэ маягийн химийн шинжлэх ухаантай хослон эзэмшсэн Европын хамгийн хөөрхөн хамгийн ухаантай хүүхэн Нью-Йоркт ирсэн тухай, тэр ч байтугай улиг домог болсон очир алмасны оронд гэрэлт хийгээр дүүргэсэн болор сондор зүүдэг тухай мэдээ сонинд гарах болов. Энэ сондор америкчуудын гижгийг хүргэжээ.
Роллинг Европ руу хөвж явахдаа нэгэн нарлаг өглөө хөлөг онгоцны одон бөмбөг тоглох тусгай талбай дээр дасгалжуулагчтайгаа тоглож байгаа Зоя Монрозыг олж харав. Роллинг дөнгөж саяхан бүх сонинуудыг шуугиулж байсан тэр бүсгүйг хөмсөг зангидан удаан гэгч ширтэв. Зоя түүнд таалагдсан аж.
Роллинг тэр оройгоо хоолны дараа баранд сууж байхдаа Зояд найзын холбоо тогтоохыг санал болгожээ. Зоя мөстэй ундаа гуурсаар сорон:
— Баярлалаа. Зөвшөөрч байна. Та харамсахгүй биз, тун зөв сонголоо. Би зүгээр нэг гоншгонуур эм биш... Би хувьсгал гэдгийг биеэр үзэж туулсан, эсэргэнээр хүртэл өвдөж үзсэн, улааныхны эсрэг тулалдаж явсан гэдгийг мартуузай... Би нэр хүндэд дуртай. Та бол том хүн. Би танд итгэж байна. Та заавал ялан дийлж явах ёстой... Би таны хувийн нарийн бичгийн дарга л болмоор байна гэжээ.
Роллинг өндөр сандал дээрээ өндөлзөн эргэлдэж тун их инээд нь хүрсэн бололтой ам нь муруйв.
— Та ер нь галзуу хүүхэн байна шүү. Миний хувийн нарийн бичгийн дарга болох гэж ван хаад, оросын угсаа залгамжилсан тайж нар санаархан горьдож байна... Гэхдээ чөтгөр ав гэж, та надад таалагдаж байна...
Тэр хоёрын холбоо ингэж эхэлсэн юм. Роллинг найз хүүхнээ зөв сонгожээ.
Роллинг Парист химийн завод трестчилэх* хэлэлцээ хийж эхлэв. Хөгшин Европын аж үйлдвэрт Америк улс их хөрөнгө мөнгө оруулдаг байлаа. Рол-лингийн төлөөлөгчид хувь нийлүүлсэн акцуудыг болгоомжтойхон худалдан авсаар байлаа. Парист Роллингийг «америкийн зэрлэг бух» гэж нэрлэжээ. Үнэхээр европын аж үйлдвэрийн эздийн дэргэд Роллинг аварга том харагдаж байлаа. Тэрбээр зол мэдсэн хэрэг гээд бүхнийг эрс шийдэж байв. Харааных нь тусгал тун жижиг, дэлхийн химийн аж үйлдвэрийг ганцхан өөрийнхеө гарт оруулах ганц зорилго тавин зүтгэсэн юм.

Зоя Монроз түүний зан араншин, тэмцэх арга барилыг дорхноо танин мэдэж авав. Зоя түүний хүч чадал юундаа, сул тал хаанаа байгааг тодорхой судлав. Роллинг улс төрийн асуудалд тун ядмаг, заримдаа хувьсгал, болыпевикуудын тухай утгагүй зүйл ярьдаг байв. Зоя хэрэгтэй ашигтай хүмүүсээр түүнийг аажим аажмаар хүрээлэв. Түүнийг сонин сэтгүүлийн ертөнцтэй танилцуулан яриа уулзалт зохиож өөрөө удирддаг болов. Роллингийн тоодоггүй жижиг өдрийн мэдээч нарыг Зоя хөлслөн ашиглав. Тэр мэдээчид томоохон сурвалжлагч нараас илүү ашиг тустай байлаа. Тэд амьдралын бүхий л завсар зайлхайгаар яг л дэлэнч мэт шурган орж чадах бөлгөө.
Зоя парламентад баруун үзэл баримтлагч намын депутатаар «Францыг химийн зэвсгээр хамгаалахын тулд америкийн аж үйлдвэртэй нягт холбоо тогтоох нь зайлшгүй болох тухай» товч илтгэл тавих ажил зохион байгуулсны нь төлөө Роллинг Зоягийн гарыг анх удаагаа эр хүний ёсоор, найз нөхрийн журмаар чанга атган сэгсэрч:
— Тун сайн байна. Би таныг долоо хоногт хорин долоон долларын пүнлүүтэй нарийн бичгийн даргаараа авлаа гэж хэлжээ.
Роллинг Зоя Монрозын ашиг тустайд нэгэнт итгэж ажил хэрэгч илэн далангүй, өөрөөр хэлбэл ний нуугүй харьцаа тогтоосон байна.
* Завод үйлдвэрийг трестчилнэ гэдэг бол аж үйлдвэрийн газрууд аж ахуй, санхүүгийи бие даасан байдлыг алдан нэгэн том трестэд нэгдэхийг хэлнэ.
17

Зоя Монроз оросын зарим цагаач нартай холбоотой байдаг байжээ. Тэдний нэг нь болох Семёнов тогтмол цалин авдаг байлаа. Тэр бол дайны үед төгссөн инженер-химич, дараа нь түрүүч, дараа нь цагаан офицер байж байгаад цагаачлан гарснаасаа хойш харамж шангаар бага сага даалгавар гүйцэтгэдэг хүн болжээ.
Харин Зоя Монрозын хувьд тэрбээр сөрөг тагнах ажлыг нь эрхэлдэг байв. Семёнов Зояд зөвлөлтийн сонин сэтгүүл авчирч янз бүрийн хэл яриа, гүтгэлэг, хов жив дуулгана. Семёнов даалгавраа сайн биелүүлдэг, хямсгар зангүй, овжин эр байв.
Петроградад хийгдэж байгаа асар их эвдэн сүйтгэх хүчтэй багаж хэрэгслийн тухай мэдээлсэн ревелийн* сонины хайчилбарыг Зоя Монроз нэг удаа Рол-лингид үзүүлжээ. Роллинг хөхрөн:
— Ийм дэмий юмаар хэнийг ч айлгаж чадахгүй... Та дэндүү дэврүүн сэтгэх юм. Большевикууд ямар ч юм хийж чадахгүй гэжээ.
Тэгэхээр нь Зоя Семёновыг өглөөнийхөө зоогонд урьж, цаадах нь энэ тэмдэглэлтэй холбоотой хачин тохиолдол ярьсан байна.
— ...Би наашаа гарахынхаа өмнөхөн 1919 онд Петроградад технологийн дээд сургууль хамт төгссөн нэг польш нөхөртэйгөө гудамжинд дайралдсан юм. Стась Тыклинский гэх. Шуудай үүрсэн, хивсний тасархайгаар хөлөө ороочихсон, оочерын дугаар бололтой тоо шохойгоор пальтон дээрээ бичсэн яг л бусадтай адилхан зовж зүдэрсэн хүн явж байлаа. Гэхдээ нүүр царайд нь баяртай байгаагийн шинж тодорч, инээмсэглэн нүдээ ирмэнэ. Юу болоов? «Би, би... ёстой олзтой ажил оллоо. Өөх, ёстой сая саяар нь хүүдийлнэ дээ! Юун сая, зуу зуун сая, мэдээж алтаар» гэж байна. Би ч яахав, юу олоов, яриач гэж шалсан. Харин тэр муу зөвхөн инээгээд л байсан, тэгээд тэр удаа өнгөрсөн. Үүнээс хойш хоёр долоо хоногийн дараа би Тыклинскийн суудаг байсан районд явж байхдаа түүний их олзтой ажлын тухай гэнэт санаад, алив тэр зуун саятнаас чинь аяга цай уугаад гардаг хэрэг гэж бодоод тэднийд орлоо л доо. Гэтэл Тыклинский гар, цээжээ боочихсон үхлүүт амьтан хэвтэж байна.
— Хэн чамайг ингэж хашраагаа вэ?
— За яахав, бурхан тэнгэр өршөөгөөд би эдгэх юм бол түүнийг ална гэж байна.
— Хэнийг?
— Гариныг.
Тэгээд Тыклинский хуучин танил байсан инженер Гарин нь ямар нэг ер бусын их эвдлэн сүйтгэх хүчтэй багаж хэрэгсэлд зориулан нүүрсэн лаа бэлтгэхэд туслаач гэж түүнд санал болгосон тухай нууцаа нэг их илрүүлэхгүй гэж жаахан бүдэгхэн, үйл явдлыг саланги саланги ярьсан юм. Гарин Тыклинскийг татахын тулд олз хонжооныхоо хувиас амлаж л дээ. Гарин туршилт дууссаны дараа бэлэн багаж хэрэгслийг нь аваад Швед рүү зугтан гарч тэнд зохиогчийн эрхийн бичиг олж аваад аппаратыг ашиглах гэж боджээ.
Тыклинский босоо гурвалжин лааг их л сонирхон хийж эхэлсэн байна.
Гурвалжин нь багтаамжаараа аль болох бага, дулаан гаргах чадлаараа аль болох их байх ёстой байв. Багаж хэрэгслийнхээ хийц бүтцийг Гарин нууж, зарчим нь тун энгийн болохоор жаахан л сэдэх юм бол нууц нь илэрнэ гээд хэнд ч хэлдэггүй, үзүүлдэггүй байжээ. Тыклинский түүнд гурвалжин лаа хийж өгсөөр гэхдээ аппаратаа үзүүлээч гэж олон удаа гуйж, Гарин нэг ч удаа зөвшөөрсөнгүй.
Ингэж түүнд итгэхгүй байх нь Тыклинскийн дургүйг хүргэжээ. Тэд хоорондоо олонтаа зөрж маргалддаг байж. Нэг удаа Тыклинский Гарины туршилтаа хийдэг Петроград районы захын нэгэн гудамжин дахь яйжгий байшин хүртэл дагаж мөрджээ. Тыклинский Гарины араас тэр байшинд орж ямар нэг шат, цонхыг нь цөм цохисон хоосон өрөөнүүдээр явж явж эцэст нь зоорь хонгилд уураар үлээж байгаа юм шиг хүчтэй шуугих чимээ сонсож, шатаж буй гурвалжин лааны танил үнэр авчээ.
Тэр болгоомжтойгоор зоорь луу бууж ороод тоосгоны хэлтэрхийд бүдэрч унан чимээ гаргачихсан гэнэ. Унахдаа гучаад алхмын цаана дэнлүүний гэрэлд гайхаж далжийсан Гарины царайг харжээ. Гарин «Хэн энд байна?» гэж зэрлэгээр хашгиртал нэхэх зүүнээс бүдүүнгүй хурц туяа хананаас үсчин Тыклинскийн цээж гарыг зуран өнгөрчээ.
Тыклинский үүрээр ухаан ороод тусламж гуйн зөндөө орилж чарласаар цусаа цувруулан зоориноос мөлхөж гарчээ. Замын хүмүүс түүнд туслан гар тэргэн дээр хэвтүүлэн гэрт нь хүргэж өгсөн байна. Тыклинскийг эдгэх үед Польшийн дайн (1920 оны) эхэлж, тэрбээр Петроградаас толгой бүтэн дээрээ бушуухан зугтах хэрэг гарчээ.
Энэ яриа Зоя Монрозын сэтгэлийг ихэд хөндөж догдлуулав. Зөвхөн бүтээж алах хийн хүчинд итгэдэг Роллинг итгэлгүйхэн инээмсэглэж байлаа. Тэрбээр хуягт хөлөг онгоц, дайз хэрэм, их буу, асар их арми нь бүдүүлэг амьдралын үлдэгдэл бөгөөд нисэх онгод, химийн зэвсэг хоёр л дайныг шийдвэрлэнэ. Элэнцгийн чинь, Петроградын багаж хэрэгсэл, донгосвоо! гэсэн шүү юм бодож суужээ.
Гэтэл Зоя Монрозын хувьд тайван биш байлаа. Зоя Гарины тухай зөв тодорхой мэдээ олж авахын тулд Семёновыг Финлянд руу явуулав. Семёновын хөлсөлж авсан цагаан офицер оросын хилийг цанаар даван орж Петроградад Гариныг олж уулзаад, тэр ч байтугай хамтран ажиллах санал гаргажээ. Гарин тун болгоомжтой байв. Хилийн чанадаас түүнийг мөрдөөд байна гэдгийг Гарин мэдсэн бололтой. Гарин өөрийн аппаратын тухай ярихдаа, үүнийг эзэмшсэн хүн үлгэрт гардаг шиг их хүч чадалтай болно гэсэн утгатай юм хэлжээ. Аппаратын загварыг туршиж үзсэн нь сайн үр дүн өгөв. Гарин зөвхөн босоо гурвалжин лаа хийж дуусахыг л хүлээж байлаа.
* Ревель— 1219—1917 он хүртэл Таллин хотыг албан ёсоор ингэж нэрлэдэг байжээ.
18

Хаврын эхэн сарын бүтэн сайн өдрийн нэгэн бороотой үдэш донхны гэрэл, түг түмэн дэнлүүний туяа парисын гудамжны цардмал зам дээр тольдон гялалзана.
Ёроолгүй галын дээгүүрх хар сувгаар нойтон машинууд давхилдан өнгөрч нойтон шүхрүүд мөргөлдөн эргэлдэж байв. Энэхүү бороот үдэш цэцэрлэгийн хөгцтэй чийг, ногооны мухлагийн үнэр, бензиний хярвас, үнэртэй ус холилдон ханхална.
Бороон дусал бал чулуун дээвэр, тагтны сараалжин хашлага, гудамжин дахь цайны газрын судалтай том том халхавч дээгүүр урсана. Байж л болох бүхий л цэнгэл зугааны гэрлэн зарлал харанхуй манан дунд асаж унтран эргэлдэн урсан гэрэлтэнэ.
Энэ өдөр наймаачид, түшмэд, албан хаагчид мэтийн жижиг хүмүүс чадах чинээгээрээ л цэнгэн зугаацаж байхад ажил хэрэгч, буурь суурьтай, их гарын хүмүүс гзр гэртээ камин зуухны өмнө хөл жийн сууж байлаа. Бүтэн сайн өдөр бол эгэл бор хүмүүсийн амарч, амин хувийнхаа ажлыг амжуулдаг ганц өдөр нь бөлгөө.
Зоя Монроз өргөн диван дээр олон дэрний дунд хөлөө эвхэн суугаад тамхи татан зуухны гал ширтэнэ. Роллинг фрактайгаа том буйданд шигдэн сууж хөлөө вандан сандал дээр тавиад бас л тамхи сорон галын цог харна.
Ертөнцийг захирагчийн үрэвсэж бөлцийсөн нүд, мантгар хамар, сахал үсэндээ дарагдсан хацар шанаа задгай галын гэрэлд улайдмал юм шиг үзэгдэнэ. Тэрбээр мэдрэл тархиа амраахын тулд долоо хоногт нэг удаа зайлшгүй амрах хэрэгтэй болдог заяандаа бүүвэйлүүлэн аятайхан хөнгөн гунигт дарагдан суулаа.
Зоя Монроз сайхан гараа урагш сунган:
— Роллинг, үдийн зоог барьснаас хойш хоёр цаг өнгөрлөө гэхэд,
— Тиймээ, хоол шингэсэн байна гэж Роллинг хариулав.
Зоягийн мөрөөдөмтгий гэж хэлж болмоор тунгалаг харц Роллингийн нүүрэн дээгүүр гүйгээд нэг өнгөрөв. Тэгснээ нэрээр нь аяархан мөртлөө нухацтай дуудлаа. Роллинг буйдангаасаа үл хөдлөн:
— За, юү гээв, миний бялзуухай? гэв.
Ярих зөвшөөрөл өгсөн нь энэ байлаа. Зоя диваныхаа захад очиж суугаад өвдгөө тэврэн:
— Роллинг, химийн заводууд дэлбэрч тэсрэх аюултай юу?
— Аюултай байлгүй яахав. Чулуун нүүрсний дөрөв дэх үүсмэл болох тротил бол асар их хүчтэй дэлбэрэх бодис байгаа юм. Нүүрсний найм дахь үүсмэл пикриний хүчлээр тэнгисийн их бууны хуяг хэвтлэх сум цэнэглэдэг. Түүнээс ч хүчтэй бодис ч бий, энэ нь тетрил.
— Энэ чинь юу юм бэ, Роллинг?
— Бахь байдаг л чулуун нүүрс. Бензол ( С6Н 6)-ыг азотын хүчил ( Н NОз)-тэй наян градуст холиход нитробензол гарна. Нитробензолын томьёо нь C6H5NO2. Хэрвээ үүний хүчилтөрөг (О2)-ийн хоёр хувийг устөрөгч (Н2)-ийн хоёр хувиар солих юм бол өөрөөр хэлбэл нитробензолыг наян градуст ширэмний үртэс, багахан шиг давсны хүчилтэй холиод зугуухан хутгаад байх юм бол анилин (С6Н6NН 2)гаргаж авах болно. Анилиныг тавин атмосферийн даралтад модны спирттэй холих юм бол диметил-анилин гарна. Дараа нь томоо нүх ухаад, нүхээ тойруулан шороон далан босгоод дунд нь саравч барин түүн дотроо диметил-анилиныг азотын хүчилтэй урвалд оруулна даа. Энэ урвалын халуун хэмжигчийг бид холоос дурангаар ажиглаж болно. Диметил-анилин азотын хүчилтэй урвалд орсноор тетрил гарна. Энэ тетрил — ёстой чөтгөр дөө.
Үл мэдэгдэх шалтгаанаар урвалын үед дэлбэрч асар том завод үнсэн товрог болдог ч удаа бий. Гэхдээ, харамсалтай нь энэ тетрилыг бид ашиглах болоод байгаа юм. Тетрилыг фосгеноор боловсруулахад хех өнгө бүхий виолетын талст гарна. Үүгээр би их мөнгө олсой шүү. Та надаас тун зугаатай юм асуулаа... Хм... Би таныг хими арай илүү мэддэг гэж бодож байсан. Хм... Чулуун нүүрсний давирхайгаар ямар нэг юм бэлтгэх гэж жишээлбэл таны толгойн өвчнийг дарах пирамидон хийхийн тулд олон нарийн үйлдлийг хийх зайлшгүй шаардлагатай... Чулуун нүүрснээс пирамидон хүртэл, эсвэл үнэртэй усны жижигхэн шил хүртэл, эсвэл энгийн гэрэл зургийн хальс угаах бодис хийх хүртэлх замд тротил, пикриний хүчил зэргийн айхтар хортой бодисууд, бром-бензил-цианид, хлор-пикрин, ди-фенил-хлор-арсин мэтийн аварга бодисууд ч тааралдана. Өөрөөр хэлбэл найтаалгах, нулимс цувуулах, амь тэмцүүлэх, цусаар бөөлжүүлэх, яр шарханд идэгдэж, амьдаар нь ялзруулах зэрэг ид шидтэй дайчин хийнүүд байгаа юм.
Бүтэн сайны бороо шивэрсэн энэ үдэш Роллингид уйтгартай байсан тул тэрбээр химийн агуу их ирээдүйн тухай бодолд дуртайяа автагджээ.
— Би хувьдаа (тэр хагасыг нь хүртэл татсан навчин тамхиа хамрынхаа хажуугаар савчин) тэнгэр, газар, бүх амьд бодисыг чулуун нүүрсний давирхай, давс хоёроор бурхан Саваоф бүтээжээ гэж боддог! Библи сударт энэ тухай ил бичээгүй байна лээ л дээ, гэхдээ таамаглаж болно. Нүүрс, давс хоёрыг эзэмшиж хувиргаж чаддаг хүн энэ дэлхийн эзэн юм. Арван дөрвөн онд герма-нууд дайн дэгдээсний нууц бол тэр үед дэлхийн химийн заводуудын арваны ес нь Германд байсных юм. Нүүрс, давсны нууцыг германууд мэддэг, ойлгодог, тэр үеийн хамгийн соёлтой ганц улс байлаа. Гэхдээ тэд америкчууд есөн сарын дотор Эжвудын арсеналыг* байгуулчихна гэж санаагүй юм. Германууд бидний нүдийг нээж, бид ч мөнгөө хааш нь юунд зарцуулахаа ойлгож авсан бөгөөд одоо дэлхийг тэд биш бид эзэгнэн захирна. Яагаад гэвэл дайны дараа мөнгө гэвэл бидэнд л байна, хими гэвэл бас л бидэнд байна. Бид эхлээд Германыг, дараа нь ажиллаж чаддаг бусад улсыг нэгэн том хүчирхэг фабрик болгон хувиргана... (Ажиллаж чадахгүй улс орон аяндаа өөрсдөө сөнөнө, бид ч сөнөн устахад нь туслаад өгнө.) Америкийн туг бөмбөрцгийн дунд бүслүүрээр туйлаас туйлд хүртэл чихрийн хайрцаг мэт дэлхийг ороон бүслэх болно...
Зоя үгийг нь таслан:
— Роллинг, та өөртөө аюул даллаж байгаа юм биш үү... Тэгвэл тэд коммунист болчихно. Нэг сайхан өдөр л та бидэнд хэрэггүй, өөрсдийнхөө төлөө ажиллах хүсэлтэй байна гэдгээ мэдэгдэх болно доо... Ай, энэ аймшгийг би нүдээр харж биеэр туулсан хүн... Тэд таны тэрбумыг буцааж өгөхөө ч татгалзана...
— Тэгэхэд хүрвэл, бялзуухай минь, би Европыг гичийн хийд живүүлнэ дээ.
Зоя өвдгөө хумин нугдайж:
Оройтно шүү дээ, Роллинг! Та надад итгэ. Би танд хэзээ ч буруу и-)влөлгөө өгч байгаагүй... Химийн заводуудад дэлбэрэх аюул байна уу, үгүй юү гэж би асуусан. Бидний дайсан — ажилчин анги, хувьсгалч, коммунистуудын гарт шидэт зэвсэг орно... Би үүнийг сайн мэдэж байна. Тэд дарины зоорь, химийн заводуудыг холоос дэлбэлж, нисэх онгоцны эскадрилуудыг шатааж, хийн нөөц, ер дэлбэрч, шатаж болох бүхий л юмыг устгаж чадна.
Роллинг вандан сандлаас хөлөө татан авч улаан зовхи нь таталдан нэг хэсэгтээ залуу бүсгүйг их л анхааралтай харж сууснаа:
— Хэрэв би буруу ойлгоогүй бол та дахиад л нөгөөхийгөө...
— Тиймээ, инженер Гарины аппаратын тухай... Түүний тухай мэдээ таны анхаарлыг огт хөндсөнгүй... Гэвч энэ бол тун нодтой зүйл гэдгийг би мэдэж байна... Семёнов надад тун аймаар юм авчирч өгсөн. Тэр түүнийг Оросоос хүлээж авсан гэнэ...
Ингэж хэлээд Зоя хонх дарахад зарц орж ирэв. Зоягийн тушаалаар зарц хагас ямхын зузаантай ган хавтангийн хэлтэрхий хийсэн нарсан хайрдаг авчирлаа. Зоя хэрчим төмрийг авч зуухны гэрэлд ойртуулав. Төмрийн зузаан дээр ямар нэг нарийхан зэвсгээр шулуун, мушгируулан, ташуулдуулан яг л үзгээр хурдан бичсэн юм шиг «Хүч чадлын сорилт... сорилт... Гарин» гэж нэвт бичсэн байлаа. Дотроо зарим үсгүүд нь цөмрөн унажээ. Роллинг төмрийг удаан харж харж:
— Энэ чинь «үзгийн үзүүртэй» адилхан юм. Зөөлхөн гурил дээр зүүгээр бичсэн юм шиг гэж аяархан хэлэв.
— Үүнийг Гарины аппаратыг турших үед гучин алхмын цаанаас бичсэн юм гэж Зоя хэлээд,— Гарин хорин кабельтовын* зайтай газраас хуягт хөлөг онгоцыг яг л шар тос шиг хэрчиж чаддаг аппарат хийчихнэ гэдэгтээ итгзлтэй байна гэж Семёнов батлаад байгаа юм. Роллинг, намайг уучлаарай, гэхдээ л энэ аймшигт аппарат таных байх ёстой гэж би...
Роллинг Америкт амьдралын сургууль төгсгөсөн нь талаар өнгөрсөнгүй. Тэмцэх, яаж тэмцэлдэх вэ гэдгийг яс махандаа шингээсэн дасгал сургуультай хүн байлаа.
Дасгал сургууль гэгч булчин хоорондын хүчрэлийг тэнцэтгэн хуваарилж, хүч чадлаа гаргах дээд боломжид хөвчлөн чангалж өгнө. Ямар нэг ажлын эхэнд Роллинг нөгөө эзлэн авах талынхаа үл мэдэгдэх «шугуйг» санаандаа самардан нэгжиж ямар нэг анхаарал татах зүйлийг эрж олно. Олмогцоо хийсвэрлэн бодохоо больж тэр зүйл дээрээ тогтон ашигтай юу, үгүй юу? гэж үнэлэн дүгнэж, эрэгцүүлэн цэгнэнэ. Ашигтай нь мэдэгдмэгц орлого зарлагыг яв цав тооцоолон бодож үзээд ашгийг тоодоолно. Ашигтай гэж үзвэл тэрбээр ган хатуу хүч чадлаа дайчлан зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө болон хүнийг үл хайрлан орсон буур шиг дайрдаг ажээ.
Өнөөдөр ч гэсэн ингэж л тунгаан бодов. Роллинг харанхуй шугуй шиг асуудлыг хэдэн талаас нь тунгаагаад Зоягийн зөв гэдгийг ойлгон орлого зарлагыг тооцоолов. Хамгийн ашигтай юм нь юу гэвэл зураг төсөл болон аппаратыг хулгайлж авч Гариныг үгүй хийх явдал байв. Гариныг хувь заяа ийнхүү шийдэгдэх мэт болж, орлогын данс нээгдэн эзэн ажилдаа орлоо. Роллинг буйдангаасаа босож камин зуухны галд уудаа ээн, эрүүгээ хөдөлгөн:
— Маргааш би Мальзерб гудамжинд Семёновтой уулзъя гэлээ.

* Эжвудын арсенал бол АНУ-ын Эжвуд хотын ойролцоо 1917-1918 онд байгуулагдсан, тухайн үедээ Америкт томоохонд ордог байсан цэрэг, дайн, химийн аж үйлдвэрийн төв юм.
* Кабельтов — далайд хэрэглэдэг уртын хэмжүүр, 185,2 м-тэй тэндэнэ.
19

Энэ үдшээс хойш долоон долоо хоног өнгөрчээ... Гаринтай адилхан хүн Крестов арал дээр алагдав. Семёнов Мальзерб гудамжинд зураг төсел, аппарат ч үгүй ирэв. Роллинг түүний толгойг бэхийн саваар эгээтэй л хага цохичихсонгүй. Гарин юм уу түүнтэй адилхан хүн өчигдөр Парист үзэгдэв.
Маргааш нь Зоя хуучнаараа өдрийн нэг цагт Роллингийг авахаар Мальзерб гудамжийг дайрч ирлээ. Роллинг Зоятай битүү лимузин машинд зэрэгцэн сууж эрүүгээ таягаараа тулан:
— Гарин Парист байна гэж шүднийхээ завсраар хэлэв.
Зоя арынхаа зөөлөвчийг налсхийн гэдийхэд Роллинг түүнийг дурамжхан харлаа.
— Семёновын толгойг аль хэзээний заазуурдах байсан юм. Бүтэлгүй шаар, хогийн алуурчин, ичгүүргүй балмад амьтан гэж Роллинг хэлээд,— Би түүнд итгэж байгаад эвгүй байдалд орчихлоо. Одоо ч гэсэн намайг нэг л булай хэрэгт татаж оруулах гээд байгаа мэт санагдана...
Тэгээд Семёновтой ярьсан болгоноо Зояд дамжуулан хэлэв. Хоёрдогч Гарин гараад ирсэн нь Роллингийн дургүйг бүр ч их хүргэж байлаа. Дайсан нь овжин хүн болохыг тэр ойлгов. Гарин нэг бол аминд нь халдах гэж байгааг мэдэж байсан, эсвэл энэ халдлага зайлшгүй юм гэдгийг ойлгож байсан учраас л өөртэйгөө адилхан хүн түлхчихээд мөрөө буруулчихжээ. Энэ бүгд тун учир битүүлэг, тэр дундаа Гарин ямар үлийгээ хийж Парист ирсэн нь бүр ч ойлгомж-гүй байлаа.
Елисейн тал гудамжаар хөвөх олон машины дунд лимузин урагшилна. Дулаахан бүгчим өдөр байж, зөөлөн цэнхэр манан дунд үзэсгэлэнгийн танхимын шилэн бөмбөлөгт орой, далавчит морь, орд харшийн пөмбөгөр дээврүүд, цонх-ны зузаан хөшиг, өтгөн саглагар туулайн бөөр модны навчис дурайн хара-гдана.
Уралдан яваа машинууд дотор хөнгөн бүрх өмсөж, хөгжилтэй зангиа зүүсэн овилго муутай хүмуүс тавьтаргүйтэн явахыг үзвэл гол төлөв шинэхэн баяжчихаад шилээ шөргөөж яваа сайн эрчүүд бололтой. Гадаадынхныг зугаа-цуулан цэнгүүлэх гэж Парис хотын гараа гаргаж хайрласан чихэр бурам шиг ааштай хөөрхөн бүсгүйчүүдийг тэргэндээ суулгаж Булонийн ойд зоог барихаар адган яаран давхилдаж буй нь тэр ээ.

Зоя Монрозын лимузин Семёнов, малигар шар царайтай, зунгуурсан сахалтай хүн хоёрын суусан хөлсний тэргийг Одон талбай дээр гүйцэж ирэв. Тэд Одон талбай дээгүүр метроны буудал руу эргэж байгаа жижиг ногоон машиныг их л хичээн дагах ажээ.
Семёнов тэр машиныг жолоочдоо заах боловч бөөн машины урсгал дундаас сугаран гарч түүнийг гүйцэх нь амаргүй ажил байлаа. Тэгсээр яаж ийж урсгалаас гарангуутаа ногоон машины замыг амдан дайрав. Гэтзл ногоон машин метроны хажууд хэдүйнээ зогсоод дунд зэргийн нуруутай ноосон даавуун хэлхгэр пальтотой хүн түүнээс үсрэн буунгуут газар доогуур (метро руу) орж алга боллоо.
Энэ бүх явдал Роллинг Зоя хоёрын нүдний өмнө хоёр гуравхан минутад болоод өнгөрлөө. Машинаа метро руу эргүүл гэж Зоя жолоочдоо хашгирав.
Тэд Семёновын машинтай бараг нэг зэрэг зогсов. Семёнов таягаараа дохин лимузин руу гүйн ирж болор хаалгыг нь онгойлгон ихэд хөөрч:
— Энэ Гарин байсан. Бултчихлаа. За яах вэ, өнөөдөр Батиньольд очиж түүнд болзол тавинаа. Роллинг, аппаратыг олж авахад та хэдийг төлөх вэ, одоо тохиролдох уу? Та санаа зовсны хэрэггүй, би хуулийн гадуур юм хийхгүй. Аа тийм, Стась Тыклинскийг танд танилцуулъя. Боломжийн тохьтой хүн гэснээ хариу зөвшөөрөл ч хүлээлгүй Тыклинскийг дуудав. Цаадах нь гоёмсог лимузин руу яаран ирж бүрх малгайгаа шүүрч аваад Зоя Монрозын гарыг үнсэв.
Роллинг гараа хэнд нь ч өгөлгүи, машин дотроо торон доторх арслангийн зулзага шиг нүдээ гялалзуулан суув. Олны нүдэн дээр ингзэд талбай дээр зогсоод байлтай биш, нэг тийш хөдлөх хэрэгтэй байлаа. Өдийд хүн багатай байдаг зүүн эргийн «Лаперуза» ресторанд өглөөний зоог барихыг Зоя санал болгов.
20

Тыклинский байн байн бөхөлзөж унжуу сахлаа засан Зоя Монрозыг нялуухан харах бөгөөд их өлссөнөө мэдэгдэхгүйг хичээнэ. Роллинг цонхны эсрэг хүрлийн сууж, Семёнов тавьж тонилохгүй чалчина. Зоя сэтгэлийнхээ догдлолыг дарж уур гармаар сайхан инээмсэглэж суух агаад зочдын хундагыг ойр ойрхон дүүргэхийг үйлчлэгчид нүдээрээ дохино. Шампан дарс ирэхэд Тыклинскийн яриаг сонсохыг хүсэж байгаагаа Зоя мэдэгдлээ.
Тыклинский хүзүүндээ байсан амны алчуурыг авч тавиад:
— Ноён Роллингийн төлөө бид амиа ч хайрлаагүй. Бид Сестрорецк хавиар зөвлөлтийн хилийг нэвтэрч орсон.
— Бид гэж хэн бэ? гэж Роллинг асуув.
— Би, нөгөөх нь миний туслах, Варшавын нэг орос хүн, Балаховичийн армийн офицер... Их зэрлэг хүн... Энэ офицер ёстой нохойн гөлөг, надад тус болохоосоо ус болсон доо. Гарин хаана туршилтаа хийдгийг мөрдөх нь миний зорилго байсан. Би тэр эвдэрхий байшинд орж, тзнд намайг инженер аппаратаа-раа тас хэрчих шахсныг ахайтан та хоёр мэдэж байгаа. Тэнд би зоориноос нь ган хавтан олсон. Түүнийг Зоя ахайтан надаас хүлээж авсан болохоор миний чармайлтад итгэсэн биз. Гарин туршилт хийдэг газраа өөрчилсөн. Би ноён Роллинг Зоя ахайтан хоёрын итгэлийг биелүүлэхээр өдөр амралгүй шөнө унталгүй ажилласан. Крестов арлын намагт уушгиа хөргөж, хатгаа аван барин байж зорилгодоо хүрсэн. Би Гариныг алхам алдалгүй мөрдсөн дөө. Дөрөвдүгээр сарын хорин долооны шөнө би туслахтайгаа хоёул зуслангийнх нь байшин руу орж Гариныг төмөр оронд нь барьж хүлээд нэгд нэгэнгүй энд тзндгүй нэгжлээ... Юу ч олсонгүй... Ямар нэг аппарат байгаа шинж ч алгаа, галзуурмаар юм... Гэвч би аппарат энэ зусланд л байгаа гэдгийг мэдэж байгаа юм чинь... Тэгтэл туслах маань Гариныг арай дэндүүлчихсэн хэрэг... Ноён ахайтан хоёр бидний зовлонг ойлгох байхаа... Ноён Роллингийн заавраар хийсэн гэж байгаа юм биш шүү... Үгүй, үгүй, туслах маань л арай ширүүдчихсэн юм...
Роллинг таваг ширтэн суух бөгөөд Зоя Монроз ширээний бүтээлэг дээр урт цагаан гараа тавиад савхан хуруунуудаа хөдөлгөхөд өнгөлж будсан хумс, бөгжнийх нь очир алмас, маргад, индранил эрдэнийн чулууд гялалзана. Энэ их баялгийг хараад Тыклинскийн онгод сэргэв бололтой.
— Нэг өдрийн дараа би шуудан дээр Гаринтай дайралдсаныг ноён ахайтан хоёр мэдэж байгаа. Еэ бурхан минь, амьд талийгаачтай халз тулгарахад хэнд аятайхан байх билээ дээ! Гэтэл бас ядрахад яр гэгчээр сэргийлэх араас минь дагаад... Гарин орондоо өөр хүн шургуулчихаад, бид ийнхүү молиго үмхээд хоцорсон хэрэг. Би зусланг дахин нэгжихээр шийдлээ. Тэнд газар зоорь заавал байгаа гэж бодлоо л доо. Тэр шөнөдөө би тийшээ очиж манаачийг нь унтуулчихаад цонхоор нь орлоо... Ноён Роллинг намайг гагдхүү буруугаар л битгий ойлгоорой... Тыклинский амь насаа зөвхөн ямар нэг том санаа, том ажлын төлөө л зориулна... Зуслангийн байшинд ямар ч хүний үстэй толгой арзаймаар их дуу чимээ гарч байхыг сонсмогцоо будаад цонхоор үсрэн зугтаах нь надад амархан л байсан... Гэхдээ Роллинг ноён минь, энэ дэлхийн бүх соёл иргэншлийг ганц мөсөн хөмөрч хаях аймшигт зэвсгийг оросуудаас булаалгахаар намайг илгээсэн таны тэр үйлсийг дээд тэнгэр тэтгэж байна гэдгийг тэрхэн мөчид би яс махандаа шингэтэл ойлгосон шүү. Энэ бол ёстой түүхт мөч байсан гэдгийг Зоя ахайтан танд польш цэргийн ёсоор баталъя, үнэн шүү. Дуу чимээ гарч байсан гал зуух руу би зэрлэг араатан шиг л үсрэн орлоо. Ханын нэг буланд ширээ сандал, шуудайтай юм, хайрцаг сав овоолж байгаа Гариныг би харлаа. Гарин намайг үзмзгцээ аппаратынхаа загварыг хадгалдаг, миний хэзээнээс мэдэх ширэн чемоданаа шүүрч аваад өөр өрөө рүү гүйв. Би ч гар буугаа суга татан араас нь харайдаг юм байна. Гарин гадагшаа үсрэхээр цонх онгойлгож байв. Би ч буудлаа. Нэг гартаа чемодан, нөгөөдөө буу барьсан Гарин өрөөний нөгөө өндөг рүү харайж очоод орны араар нуугдан буудалцаж гарав. Энэ ч ёстой нэг жинхэнэ халз тулаан байсан даа, ахайтан минь. Малгайг минь ч сум цоолж л байлаа. Гэтэл Гарин гэнэтхэн ямар нэг даавуугаар хамар амаа таглаж дараад миний зүг төмөр гуурс чиглүүлэв. Дарсны бөглөө мултрах шиг пүд хийсэн чимээ гарснаа шууд л миний хамар, хоолой, цээж ирвэгнэн зурагдаж, тэсэхийн эрхгүй өвдсөн, нүднээс нулимс цувж, ханиаж, хахаж цацан, найтааж, дотор гэдэс эргэх мэт бөөлжис цутгаж, Зоя ахайтан минь, би өөрийн эрхгүй шалан дээр өнхрөөд өгсөн.
— Фосгентой хольсон ди-фенил-хлор-арсин л байх. Тавь тавин хувиар хольдог, хямдхан эд дээ. Бид одоо ийм бөмбөгөөр цагдаагийн газрыг зэвсэглэнэ гэж Роллинг хэлэв.
— Тийм... Ноён үнэн ярьж байна. Энэ нь хийн бөмбөг байсан... Аз болоход нэвт салхитай байсан тул хийг хурдан хөөжээ. Би сэргэхчээ болж хагас амьтай юм гэртээ харьсан. Хордлогоос бие доройтож, арай ядан хөдөлж байхад минь сэргийлэхийн төлөөлөгчид хайж хеөцөлдөөд яах ч аргагүй болсон тул Ленинградаас дүрвэн зугтаахад хүрлээ. Энэ нь ч бас амь дүйсэн ажил байлаа шүү дээ.
Ингэж хэлээд Тыклинский өрөвдүүлэх гэж гараа алдлан аргагүй байдлыг илтгэж чимээгүй болов. Зоя:
— Гарин Оросоос бас л дүрвэн гарсан гэдэгт та итгэлтэй байна уу?
— Гарин нуугдах ёстой болсон. Тэр хэргийн дараа эрүүгийн хэргийг мөрдөн байцаах газарт Гарин заавал байцаагдах байсан.
— Яагаад заавал Парисыг сонгосон юм бол?
— Түүнд нүүрсэн гурвалжингууд хэрэгтэй. Түүний аппарат үүнгүйгээр цэнэггүй буу л гэсэн үг. Гарин физикч хүн, химийн талаар ойлголт байхгүй. Түүний захиалгаар ийм гурвалжингуудыг би хийдэг байсан юм. Дараа нь Крестов арал дээр үүнийхээ төлөө амь алдсан тэр хүн хийж байсан юм. Харин Гаринд Парист өөр нэг хамсаатан бий. Түүндээ Батиньоль гудамж руу Гарин цахилгаан явуулснаас үзэхэд гурвалжингуудын туршилтыг өөрөө шалгахаар ирснээс зайлахгүй.
— Гарины тэр хамсаатны талаар та нарт ямар мэдээ байна? гэж Роллинг асуув.
— Тэр хүн Батиньоль гудамжин дахь нэг муухан шиг зочид буудалд суудаг юм байна. Бид хоёр өчигдөр тэнд очсон. Хаалгач нь бидэнд жаал жуул юм ярьсан гээд Семёнов цааш нь,— Мань хүн шөнөдөө л ирдэг гэнэ. Хөрөнгө хогшил гэх юмгүй. Парисын эмч домч, химийн сургуулийн оюутнуудынх шиг тийм зотон жанч өмсөн гэрээсээ гардаг гэнэ. Буудлаасаа холгүйхэн газар ажилладаг бололтой.
— Гадаад төрх нь ямар юм бэ? Түүний зотон жанч надад ямар пад байна! Ямар төрхийн хүн болохыг нь хаалгач та нарт хэлсэнгүй юү? гэж Роллинг хашгичив.
Семёнов Тыклинский хоёр бие биенээ харснаа сайхь польш хүн гараараа зүрхээ даран:
— Хэрвээ ноёнтон хүсвэл өнөөдөр л бид түүний төрх төлөвийг мэдээдхье гэв.
Роллинг хөмсгөө зангидан удаан дуугүй суув.
— Өчигдөр Батиньоль гудамжин дахь кафенд та нарын харсан хүн, Одон талбай дээрээс метро руу ороод алга болсон хүн хоёр хоёулаа нэг хүн, инженер Гарин гэдгийг нотлох ямар үндэслэл та нарт байна? Та нар Ленинградад урьд нь нэг удаа андуурсан шүү дээ, аан?
Польш хүн Семёнов хоёр дахин бие биенээ харав. Тыклинский их л эелдэгхнээр инээмсэглэн:
— Ноён Роллинг, Гарин хот болгонд ихэртэй гэж ч бас нотлох аргагүй биз дээ... гэв.
Роллинг толгой сэгсрэв. Зоя Монроз үенгийн зөөлөн үст арьсаар гараа тулмайдан сууж цонхны зүг хайнгадуухан ширтэнэ.
Семёнов:
— Тыклинский Гариныг тун сайн танина. Андуураагүй байх ёстой. Рол-линг, одоо өөр нэг асуудлыг шийдэх нь чухал байна. Аппарат болон зураг төслийг Мальзерб дэх конторт бэлэн зэлэн олж ирэх энэ хүндэт ажлыг бид хоёрт найдан даатгахсан болов уу, эсвэл та бидэнтэй хамтран ажиллая гэж бодож байна уу? гэхэд Зоя цонхоор харсан хэвээр:
— Тэгж ч ярихгүй шүү! хэмээн гэнэт ширүүн эхэлснээ үргэлжлүүлэн,— Ноён Роллинг инженер Гарины туршилтыг тун их сонирхож байгаа юм. Энэ нээлтийн эрхийг өөрийн болгож авах нь ноён Роллингид хэрэгтэй байгаа юм. Гэхдээ Роллинг хуулийг хатуу баримталдаг хүн шүү. Хэрвээ ноён Роллинг Тыклинскийн сая энд ярьсан зүйлийн ядахдаа нэгэнд нь ч гэсэн итгэсэн бол цагдаагийн газрын дарга руу шууд л утасдаж өөдгүй амьтан, гэмт хэрэгтнийг хуулийн гарт өгөх байсан юм. Гэхдээ Тыклинский аль болох их мөнгө хуурч авахын тулд энэ бүхнийг санаанаасаа зохиож ярьсныг ноён Роллинг сайн ойлгож байгаа болохоор цаашид ч түүнээс үл ялих тусламж авч байхаас тат-галзахгүй байгаа юм гэлээ.
Өглөөний зоог барих зуур их л дүнсгэр байсан Роллинг анх удаагаа инээд алдан хантаазныхаа халааснаас алтан чигчлүүр гаргаж шүднийхээ завсраар хатгав. Тыклинскийн улайж хүрэнтсэн духны үрчлээсэнд хөлс чийхэрч, нүүрийн нь арьс сулраад явчихав. Роллинг:
— Та нарын үүрэг гэвэл өнөөдөр Мальзербт гурван цагт өгөх зааврын дагуу, тэр зааврын заалт бүрээр зөв тодорхой мэдээ надад дамжуулж байх явдал мөн. Та нараас боломжийн л нэг мөрдөгчийн л ажил шаардагдаж байгаа юм. Өөр зүйлгүй. Миний зөвшөөрөлгүйгээр ганц ч үг хэлж, ганц ч алхам хийж болохгүй гэв.


Top
   
PostPosted: Oct.25.14 12:31 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2601
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
Нэг зун энэнээс өөр ном байхгүй хөдөө зусч билээ. Яахав байж болох хувилбар гэж бодоод өнгөрсөн юм байна :razz:

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Oct.31.14 12:05 am 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
21

Норд-Зюйдийн шугамын болор цагаан галт тэрэг Парис хотын газар доогуурх харанхуй замаар битүү чимээ гаргаж гэгээ татуулан давхина. Хонгилын дотор аалзны шүлс шиг хэрэлдсэн цахилгаан утасны хажуугаар, замын ажилчин налан зогсож галт тэрэг өнгөрөөдөг цементэн ханан дээгүүр парисынхны ухаан санаанд рекламын чадлаар нэвчин орсон дур гутам муухай ундааны «Дюбонэ», «Дюбонэ», «Дюбонэ» хэмээх нэр хар дээр шар үсгээр жирэлзэн өнгөрнө.
Хоромхон зуурын зогсоол. Газар доорх гэрэл бялхсан буудал. Гэрлэн зарлалын дөрвөлжин «Чамин саван», «Хүчирхэг мөрөвч», «Арслангийн толгойн зурагтай. гутлын тос», «Машины дугуй», «Улаан шулам», гутлын резинэн зан зэрэг барааг «Лувр», «Гуа цэцэгчин», «Лафайетт» гэдэг их дэлгүүрүүдэд хямд үнээр зарж байна гэсэн үг үсэг асаж унтарна.
Их дэлгүүрийн худалдагч царайлаг бүсгүйчүүд, зарлага хөвгүүд, гадаадын хүмүүс, бариу хүрэмтэй залуус, хиртэй цамцан дээр улаан бүс ороосон ажилчид бөөн бөөнөөрөө инээлдэн шуугилдан шахцалдаж галт тэргийг тосон ирлээ. Шилэн хаалга гялсхийн онгоймогц «ай» хэмээн уулга алдах чимээ гарч, бүрх малгай үерлэж, бүлтийсэн нүд, ангайсан ам, улайсан, инээсэн, уурласан царай бүгд хаалга руу чиглэн цутгана. Улаан шаргал хүрэмтэй кондукторууд хаалганы бариулаас зуурч орж байгаа хүмүүсийг араас нь гэдсээрээ түлхэж дэм өгнө. Хаалга тасхийн хаагдаж богинохон шүгэлдэх дуу гарна. Галт тэрэг газрын харанхуй ам руу гэрэлт тууз мэт зүсэн орно.
Норд-Зюйдийн вагон дотор хажуугийн вандан сандал дээр Семёнов Тыклинский хоёр хаалганы эсрэг харан суужээ. Тыклинский уурлан:
— Ёсыг бодож хэрүүл уруул гаргасангүй... Хэчнээн их уур хүргэв ээ! Баячуудын хоол идэж үзээгүй биш! Гайгүй ч хэвтэнэ! Намайг бас өөдгүй амьтан гэнээ!
— Больж үз дээ, Стась минь. Бидэнд зөндөө мөнгө төлөөд л, үнэндээ гэхэд хариуд нь юу ч шаардахгүй байна шүү дээ. Ажил маань аюул осол байхгүй, цай хоолны газраар тзнээд л харин ч зугаатай бус уу?..
— Намайг хүндлэхийг би шаардана!
— Больдоо, Стась! Хундлэлд ямар мөнгө төлөх биш!
Үйлдвэрчний эвлэлийн цэцэрлэгт гудамжинд Шельгад өөрийгөө Пьянков-Питкевич гэж нэрлэсэн тэр хүн Тыклинский Семёнов хоёрын ярьж суугаа вандан сандлын ард хаалганы зэс бариул түшин зогсож байлаа. Пальтоныхоо захыг босгон эрүү шанаагаа халхалж бүрх малгай нүдээ хүртэл дарж өмсжээ. Тэрбээр таягийнхаа ясан булцууг амандаа хүргэн хайнгадуухан зогсох боловч Семёнов Тыклинский хоёрын бүх яриаг их л анхааралтай сонсож авлаа. Цаад хоёрыг суудлаасаа босоход эелдэгхнээр зайлан одож тэднээс хоёр буудлын дараа Монмартр дээр буув. Тэгээд хамгийн ойрхон байгаа шуудангийн салбарт орж ийм үгтэй цахилгаан утас явуулав:
Ленинград. Эрүүгийн хэргийг мөрдөн байцаах газар, Шельгад. Дөрвөн хуруут энд. Байдал аюултай байна.
22

Тэрбээр шуудангаас гараад Монмартр район өөд хөтөлсөн элэгдэж цайрсан шаттай хажуугийн нарийхан гудамж руу эргэж ийш тийш нэг сайн харснаа дарсны харанхуй мухлагт явж оров. Хундага портвейн захиалаад сонин авч уншиж байтал хэдэн минутын дараа толгой нүцгэн шар үстэй, зотон жанч өмссөн туранхай хүн гаднаас орж ирээд сонин уншиж буй хүнд хандаж:
— Гарин, сайн байна уу! Надад баяр хүргэж болно... Амжилттай шүү гэхэд Гарин ухасхийн босож гарыг нь атгаад:
— Виктор... хэмээн уулга алдав.
— За тиймээ. Би тун их сэтгэл хангалуун байна... Зохиогчийн эрхийн бичиг олж авах нь л одоо зайлшгүй хэрэгтэй байна.
— Тэр ч ярьдаггүй хэрэг... За явцгаая.
Тэд мухлагаас гарч шатат гудамжаар өгсөсхийснээ баруун тийш эргэн хотын дүүргийн яйжгар байшин, дагаан даавуу шуувуу өлгөж хатаасан хэц бүхий өргөстторон хашаа, жижиг гар үйлдвэр, урчуудын газрын хажуугаар удтал ярилцан алхжээ.
Орой болж байв. Алжааж ядарсан ажилчид хэсэг бусгаараа зөрөн өнгөрнө. Энэ өндөрлөг дээр өөр .овгийн хүмүүс суудаг байлаа. Нүүр царай нь туранхай ч зоримог хүчирхэг бөлгөө. Хэт таргалж угсаа муудахаас болгоомжилсон франц хүмүүс Парисын хамгийн өндөр энэ газар авирч гараад хот цэвэршиж, Лютецийн алтан хөлөг онгоц* наран далайдаа эргэн ирэх тэр сайн цагийг тэвчин хүлээж байх шиг санагдана.
Виктор намхан чулуун амбаарыг америк түлхүүрээр онгойлгон:
— Ийшээ ороорой гэж хэлэв.
* Лютецийн (Парисын хуучин нэр) алтан хөлөг онгоц — Парисын сүлд. (Зохиогчийн тайлбар.)
23

Гарин Виктор Ленуар хоёр дээрээ уур татах яндантай жижиг тоосгон пийшин рүү дөхөж очлоо. Хажууханд нь ширээн дээр гурвалжингууд зэрэгцүүлэн өржээ. Пийшин дээр тойргийнхоо дагуу арван хоёр шаазан аягатай зузаан хүрэл цагариг хажуугаар нь босгон тавьжээ. Ленуар лаагаа асаагаад Гарин луу жигтэйхэн жуумалзсанаа:
— Пётр Петрович, та бид хоёр танилцаад арван таван жил болж байна. Тийм биз? Хэн хэнээ дотор нь орсон юм шиг мэднэ. Намайг үнэнч хүн гэдгийг та мэдэж байгаа. Намайг Зөвлөлт Оросоос дүрвэхэд та тусалсан... Үүнээс үүдэн та надад муугүй ханддаг гэж би боддог. Харин яагаад надаас аппаратаа нуугаад байгаа юм бэ? Энэ гурвалжингүйгээр, надгүйгээр та юу ч хийж чадахгүй шүү дээ... Хоёулаа нөхрийн ёсоор...
Шаазан аягатай хүрэл цагаригийг нарийвчлан ажиглаж байсан Гарин:
— Намайг нууцаа нээгээсэй гэж та хүсэж байна уу?
— Тэгж байна.
— Та хамтран зүтгэгч болох гэсэн юм уу?
— Тийм. Тэгэх гэсэн юм.
— Хэрэв шаардлага гарвал шаардлага гарна ч гэж бодож байна, энэ ажлыг бүтээхийн төлөө юу ч хийхээс буцахгүй бол...
Ленуар Гаринаас нүд салгалгүй ширтэх бөгөөд пийшингийн ирмэг сандайлан суухдаа завьж нь чичигнэж байлаа. Тэрбээр:
— За, би зөвшөөрч байна гэж хэлэв.
Гарин сахлаа чимхлэн хэсэг чимээгүй болсноо:
— Би таныг хам болгож авъя... Харин нэг болзол байна... Тун яаралтай юм...
— Болноо, ямар ч болзлыг зөвшөөрнө.
— Парист би хуурамч паспортоор ирснийг та мэдэж байгаа. Шөнө бүр л зочид буудал сэлгэх юм. Намайг мөрдөж байгааг өчигдөр би мэдлээ. Намайг оросын цагаантан мөрдөж байна. Намайг большевикуудын төлөөлөгч гэж бодож байх шиг байна. Энэ эрэлчдээс мөрөө буруулмаар байна.
— Би тэгээд яах болж байна?
— Надтай адилхан болж нүүрээ янзал. Хэрэв таныг бариад авбал та өрийнхөө бичиг баримтыг үзүүлнэ биз. Би хоёр болмоор байна. Та бид хоёр өндөр намаараа ч адилхан. Та үсээ будаад хиймэл сахал наачих. Тэгээд хоёулаа адилхан хувцас худалдаж авъя. Та өнөө орой зочид буудлаасаа гарч хотын нөгөө захад таныг мэдэхгүй газар буудалла. Жишээ нь Латин хороололд ч юм уу! Ингэж тохиролцох уу?
Ленуар пийшин дээрээс үсрэн бууж Гарины гарыг чанга атгаад хөнгөн цагаан, хатуу тостой төмрийн исэл, шар фосфорын холимогоор хэрхэн яаж гурвалжин хийснээ тайлбарлан ярьж гарав.
Ленуар цагаригийн шаазан аягануудад арван хоёр гурвалжин суурилуулан тавиад асаах шижмээр унгадан асаав. Нүүд сохлом хурц дөл пийшин дээр овосхийж гэрэл, халуун хоёр тэсэх аргагүй болсонд тэр хоёр амбаарын буланд шигдэн хярав.
— Лут юмаа. Хөө тортог гарахгүй биз? гэж Гарин асуухад,
— Ашигласан материал химийн аргаар цэвэршсэн, тэгээд ч энэ өндөр халуунд шаталт бүрэн явагдана.
— Зүйтэй. Удахгүй та гайхамшгийг үзэх болно. Одоо явж хооллоё. Буудалд байгаа хувцас тээшийг тань зарлага явуулаад авчихъя. Зүүн эрэг дээр хоноглоно. За тэгээд маргааш гэхэд л Парист хоёр Гарин гараад ирнэ дээ... Амбаарт тань илүү түлхүүр бий юү?
24

Энд гялалзаж суналзсан машин тэрэг, дэлгүүрийн цонх харж хүзүүгээ хугалчих шахсан хөвсөргөн хүмүүс, ухаан алдмаар хөөрхөн хүүхнүүд, аж үйлдвэрийн эзэн хаан аль аль нь алга байлаа. Энд тоонолжилж хураасан шинэ банз, овоолж асгасан барилгын чулуу, гудамжны голд овойсон хөх шавар, явган хүний замын хажуугаар тас тас хэрчигдсэн аварга том чийгийн улаан хорхой шиг усны хоолойнууд ундуй сундуй хэвтэнэ.
«Спартак» нийгэмлэгийн тамирчин Тарашкин арлын зүг клуб рүүгээ яаралгүйхзн алхаж явлаа. Сэтгэл санаа нь өөдрөг тэнүүн явна. Тарашкин ул суурьтай төлөв төвшин хүн болохоор анх харахад харин ч баргар уйтгартай харагдах агаад хэрэв аяархан исгэрэх, тайвуухан алхахыг нь эс тооцвоос хөгжилтэй хөөртэй байгаа нь гаднаасаа үл мэдэгдэнэ.
Трамвайн буудалд зуугаадхан алхам дутуу байхад хураалттай тайрдаснуудын цаанаас ноцолдон ноололдох чимээ сонсдов. Энэ хотод болж байгаа юм бүхэн надад хамаатай гэж Тарашкин боддог байсан болохоор очиж үзвэл гурван банди дөрөв дэхээ зодож байлаа. Тэр гурав ууртайгаар шуухитнан өөрсдөөсөө нуруугаар намхан толгой хөл нүцгэн, хөвөнтэй цамц нь салбарч ноорсон бяцхан хүүг зодож байв. Тэр хүү биеэ дув дуугүй хамгаална. Туранхай нүүр нь шалбарч урагдсан агаад жижигхэн амаа тас жимийж борхон нүд нь бэлтрэгийнх мэт цаанаа ёлтогноно.
Тарашкин хоёр хүүг захан дээрээс нь барьж аваад дээр гэгч өргөн гурав дахийг нь үсэртэл өшиглөв. Цаадах нь ч муухай чарлаад тайрдасны араар орон бултав.
Агаарт санжганасан нөгөө хоёр нь муу муухай үгээр сүрдүүлж хашгичив. Тарашкин тэднийг хүчтэйхэн хэд сэгсэрмэгц тэд дуугүй болцгоолоо.
— Бага жижигхэнээ гомдоохыг би гудамжинд олон удаа үзлээ. Энэ юу гэсэн үг вэ? гэж Тарашкин тэдний шуухитнах нүүр амыг харж асуугаад,— Дахиад ингэж үзэгдэв ээ, та нарыг гэм! Ойлгов уу? гэв.
Өөрийн эрхгүй зөвшөөрөх хариу өгөх болсон хоёр хүү гонсгорхон:
— Ойлголоо, ойлголоо гэлээ.
Тарашкин тэднийг газар буулгахад мань эрчүүл ч бас мөчөөгөө өгөхгүй, эргээд тааралдах байлгүй гэх маягийн юм амандаа үглэж, гараа халаасандаа шургуулан холдов.
Зодуулсан жижигхэн хүү бас л зугтах гэж оролдсон боловч нэг газраа хөрвөөгөөд сулхан ёолон, уранхай цамц руугаа шигдэн суув,
Тарашкин дээрээс нь бөхийхөд хүү уйлж байлаа.
— Өө, чи чинь уйлж байгаа юм уу? Гэр чинь хаана вэ?
— Хаана ч байхгүй гэж хүү цамцан дотроосоо хариулав.
Хаана ч байхгүй гэж юү гэсэн үг вэ? Ээж бий юү?
— Байхгүй.
Аав ч байхгүй юү? За тэгвэл чи чинь харж хандах хүнгүй хүүхэд болж таарах нь ээ!
Тарашкин хамраа үрчийлгэн хэдэн хором бодолхийлэн зогсов. Хүү ч цамцандаа шургасан хэвээр ялаа шиг л дүнгэнэнэ.
— Өлсөж байна уу? гэж Тарашкин дотночлон асуув.
— Өлсөж байна.
— За тэгвэл, хоёулаа клуб рүү очъё.
Хүү босох гэсэн боловч хөл дээрээ тогтож чадсангүй. Тарашкин хүүг тэврэн трамвай руу явав. Хүү нэг пүү хүрэхтэй үгүйтэй хөнгөхөн аж. Тарашкин хүүг тэвэрсээр трамвайнд суун удаан явав. Унаагаа сэлгэж суухдаа Тарашкин жижиг бөөрөнхий талх авч өгсөнд хөөрхий өлссөн хүү чичрэн татганан үмхлэв. Дараа нь унаанаасаа буун Сэлүүрдэх сургууль хүртэл хэсэг газар явган явав. Явган хаалгаар ормогцоо:
— Юу ч хулгайлж болохгүй шүү.
— Үгүй ээ, би талхнаас өөр юм хулгайлдаггүй.
Хүү чийдсэн завинаас ойсон гэрэл тонгочин тоглох ус, усанд дүрээ тольдсон мөнгөлөг ногоон бургас, хүдэр хүрэн сэлүүрчид сууж байгаа хоёр сэлүүрт, дөрвөн сэлүүрт жижигхэи завинуудыг нойрмог нүдээр ширтэнэ. Туранхай царайд нь хайхрамжгүй, ядарсан шинж илэрнэ. Тарашкин цаашаа харах хооронд хүү сургуулийн өргөн хаалга хөвүүр хашлага хоёрыг холбосон модон арангын доогуур шурган орж атиралдан хэвтээд унтчихжээ.
Орой нь Тарашкин хүүг татан сэрээж голд нүүр гарыг нь угаалгаад хоол-лохоор дагуулж явав. Хүүг сэлүүрчидтэй нэг ширээнд суулгаад Тарашкин нөхөддөө:
— Энэ хүүхдийг клубтээ үлдээж ч болно. Хоол хороох юм биш. Усанд сургаад авбал бидэнд шаламгай түрэмгий хөвгүүн хэрэгтэй гэв.
Байвал байж л байг гэж нөхөд нь ч зөвшөөрөв. Хүү энэ бүгдийг тайван сонсож хоолоо яаралгүйхэн иднэ. Хүү хоолоо идчихээд вандангаас босов. Барагийн юманд гайхаж цочрохоос өнгөрсөн толгой бололтой.
Тарашкин түүнийг хөвүүр хашлага дээр дагуулан очиж суулгаад:
— Чамайг хэн гэдэг вэ? гэв.
— Иван.
— Хаанаас ирсэн бэ?
— Сибириэс. Амар мөрний дээд урсгалаас.
— Ирээд удаж байна уу?
— Дөнгөж өчигдөр.
— Чи яаж, юугаар ирээв?
— Явган явах газар нь явган, вагоны хайрцаг чингэлэгт нуугдах газар нь нуугдсаар яваад л ирлээ дээ.
— Ленинградад ирэх ямар хэрэг гараав?
— Энэ миний явдал. Хэрэгтэй болоод л ирээ биз гээд хүү нүүрээ буруулав.
— Надад хэлчих л дээ, би чамд муу юм огт хийхгүй.
Хүү юу ч хариулсангүй, дахиад л цамц руугаа толгойгоо шургуулан шигдэж эхлэв. Энэ орой Тарашкин хүүгээс юу ч сонсож, юу ч мэдэж авч чадсангүй.
25

Хийл хөгжим шиг нарийн хийцтэй, хоёр сэлүүрт улаан модон завь толин тунгалаг голоор хөдлөхтэй үгүйтэй хөвнө. Хоёр хос сэлүүр хавтгайгаараа усан дээгүүр гулгана. Нуруу мөр нь наранд түлэгдсэн, бүсэлхийгээ хүртэл нүцгэн, богино цагаан шуудагтай Шельга Тарашкин хоёр өвдгөө өргөн хөдлөхгүй суудгаана.
Усан цэргийн малгай өмсөж хүзүүгээрээ ороолт ороосон буурьтай байрын залуурч хархүү хором хэмжигчийг ширтэнэ.
— Аадар бороо орох нь ээ гэж Шельга хэлэв.
Гол дээр тун халуун, өтгөн ойт эрэгт нэг ч навч үл хөдөлнө. Модод сунгаж татсан мэт харагдана. Нар тэнгэртээ багтаж ядан цэнхэр болрон гэрэл нь бөөн бөөн талст болон унах мэт харагдана. Нүд гялбан, чамархай өвдөнө.
— Сэлүүрээ ус руу! гэж залуурч командлав.
Шельга Тарашкин хоёр өвдгөө тэгнэн бөхийж сэлүүрээ ус руу дарснаа хелөө жийн, бараг хэвтэх шахан гэдийж сэлүүрдэв.
— Нээг-хоёр!..
Сэлүүр тахисхийн хөнгөн завь усан дээгүүр тонгорог адил зүсэн гулгав.
— Нэг-хоёр, нэг-хоёр, нэг-хоёр! гэж залуурч командлав.
Сэлүүрч хоёр нэгэн зэрэг өвдгөө тэгнэн бөхийснөө гэнэт гэдийн зүрхний цохилт, амьсгааныхаа тоогоор жигд хурдан сэлүүрдэнэ. Тэдний цусны урсгалынх нь хэмээр булчин шөрмөс нь чангаран хөвчирнө.
Мөрөвчиндөө дарагдсан юм шиг хүмүүс сэлүүрээ дааж ядан самардах зугаалгын завинуудын хажуугаар тэдний жижигхэн завь нисэх мэт өнгөрөв. Шельга Тарашкин хоёр ийнхүү сэлүүрдэхдээ зөвхөн урагш, тэнцвэрийн шугамыг нүдээрээ баримжаалан залуурчийнхаа хамрын угийг ширтэж явна...
Зугаалгын завинууд дээрээс:
— Өөх чөтгөрүүдийг!.. Гялалзуулж байна!.. гэж л дөнгөж нэг хашгирч амжина.
Тэнгисийн зах руу гарч ирлээ. Дахиад нэг минут завиа зогсоов. Тэгснээ хөлсөө арчиж аваад л эргээд нэг-хоёр!.. Ленинградын үйлдвэрчний эвлэлийн уралдааны дарвуулт хөлгүүдийн том том далбаа гангийн халуунд амьгүй мэт дарайх «Дарвуул-клубийн» хажуугаар эргэж хөвөв. Тэндээс хөгжим хангинана. Эрэг дагуулан татсан өнгө өнгийн туг дарцгууд үл намирна. Жижиг завинуудаас хүрэн бор болтлоо наранд шарсан хүмүүс ус үсчүүлэн гол руу үсэрнэ.
Тэдний завь усанд сэлж байгаа хүмүүсийн дундуур гулган гарч Невкаг даган хөвсөөр гүүрэн доогуур өнгөрөн хэдэн хором «Сум» нийгэмлэгийн дөрвөн сэлүүрт завины ард саатаснаа гүйцэн түрүүлж (залуурч эргэн мөрөн дээгүүр харж «Чирүүлэх гээ юү?» гэв), эмэгтэйчүүдийн багийнхны нүцгэн өвдөг, улаахан алчуур мөнгөлөг бургаснуудын сүүдрээр гялалзах, эрэг дээрээ өтгөн ойтой нарийхан гол Крестовка руу гарч ирэн Сэлүүрдэх сургуулийн хөвүүр хашлагын дэргэд зогсов.
Шельга Тарашкин хоёр хөвүүр хашлагын дээр үсрэн гарч урт урт сэлүүрээ ташуу аранга дээр тавиад залуурчийнхаа командаар завиа уснаас гар дээрээ өргөн авч том хаалгаар оруулан саравчинд тавив. Дараа нь усан шүршүүрт орж биеэ улайтал нь үрж арчаад нэг нэг аяга нимбэгтэй цай ууцгаав. Ингэсний дараа тэр хоёр дахин шинчлэн төвхнүүлж, өөрчлөн байгуулах хэрэгтэй энэ сайхан хорвоо дээр дөнгөж сая төрсөн юм шиг таатай байлаа.
26

Хоёрдугаар давхрын задгай жигүүрт (цай ууцгаадаг газар) Тарашкин өчигдрийн хүүгийн тухай ярьжээ.
— Тун ч шаламгай, ухаантай, хөөрхөн хүү гээд Тарашкин хашлага дээгүүр тэгнэн бөхийж,— Иван, нааш ир! гэж хашгирав.
Төдхөн шатаар нүцгэн хөлийн чимээ гарч Иван жигүүрт хүрч ирэв. Уранхай цамцаа тайлжээ. (Ариун цэврийн үүднээс цамцыг нь галд түлжээ.) Иван сэлүүрчид өмсдөг шуудагтай байх атлаа олсоор хэрж оёсон ноорч навсайсан цэмбэн хантааз нүцгэн цээжиндээ хэдэрчээ.
Тарашкин хүүгийн хантаазыг хуруугаараа заан:
— Үүнийг хараач! Тайл гэж хэчнээн ятгавч болсонгүй. Яасан ч тайлахгүй гэнэ. Ийм юмтай яаж усанд сэлэх юм бэ, аан? Сайн хантааз байсан бол ч яахав, гэтэл бөөн хар гэхэд Иван:
— Би сэлж чадахгүй гэв.
— Чи халуун усанд орох хэрэгтэй, хав халтар хиртэй байна.
— Би халуун усанд орохгүй. Энэ, энэ хүртлээ л орж чадна гээд Иван хүйснийхээ нүхийг зааснаа ээдрэн үүд рүү ухрав.
Наранд түлэгдсэн биеэ Тарашкин цагаан судал татуулан маажаад:
— Үүнийг яавал л яа! гэлээ.
— Чи чинь уснаас айгаад байгаа юм уу? гэж Шельга асуулаа.
Хүүгийн царай төв болгоомжтой болж:
— Үгүй, айгаагүй гэв.
— Тэгвэл яагаад усанд сэлэхгүй гээд байгаа юм бэ?
Хүү толгойгоо бөхийлгөн уруулаа жимийв.
— Хантаазаа тайлахаас айгаад байгаа юм уу, хулгайлчихна гэж бодоо юу? гэж Шельга дахин асуув.
Хүү мөрөө хавчисхийснээ инээвхийлэв.
— За Иван минь, усанд сэлэх дургүй байгаа бол дургүй л биз, чиний хэрэг. Харин ийм хантаазтай байхыг бид зөвшеөрөхгүй ээ. Миний хантаазыг ав, наадахаа тайл.
Ингээд Шельга хантаазныхаа товчийг тайлж гарахад Иван ухарсхийн нүд нь түгшин эргэлдэв. Тарашкин руу нэг удаа гуйсан маягтай харснаа дотор талын харанхуй шат руу буудаг шилэн хаалганы зүг ухарсаар байлаа.
— Хөөе, бид чинь хөөдөлдөж тоглоно гэж тохиролцоогүй шүү дээ! гээд Шельга босож үүдийг түгжээд түлхүүрийг нь сугалан авч хаалганы өөдөөс харан сууж,— За, тайл гэв.
Хүү торонд орсон араатны зулзага шиг хулган бүлтэлзэнэ. Хаалганы яг хажууд нуруугаа хаалганы шилэнд наана зогсоно. Хөмсгөө зангиджээ. Хүү гэнэт сэг болсон хантаазаа тайлан Шельгад сарвайнгаа:
— Май, өөрийнхийгөө өгөөч! гэв.
Харин Шельга хүүг биш хүүгийн мөрөн дээгүүр хаалганы шил рүү тун гайхан харж байлаа.
— Алив өгөөч дээ. Юугийг нь дооглоов? Ямар жаахан хүүхдүүд биш! гэж Иван уцаарлан давтав.
— Аа, аан, дамшиг чинь! гээд Шельга чангаар хөхрөн,— Алив эргээдэх, нуруугаа үзүүл. (Хүү түлхэгдсэн юм шиг дагзаараа шил мөргөв.) Эргэ, эргэ, нуруун дээр чинь юу бичээстэй байгааг тэртэй тэргүй харж байна гэлээ.
Тарашкин үсрэн босов. Хүү атиралдан жигүүр дээгүүр гүйж хашлага даван алдав. Тарашкин харайлт дундаа арайхийн амжин барьж авлаа. Иван хурд шүдээрээ Тарашкины гарыг хазав.
— Тэнэг минь, болиоч, боль гэм!
Тарашкин хүүг өөртөө чанга наалдуулан тэвэрч үсийг нь хуссан хөхөлбөр гуулин толгойг нь илэв.
— Зэрлэгээрээ ч байна даа. Хулгана шиг чичирч байгааг нь. Чамайг бид гомдоохгүй.
Хүү тэвэрт нь чив чимээгүй шигдэнэ. Зөвхөн зүрх нь хүчтэй хүчтэй цохилох аж. Хүү Тарашкины чихэнд гэнэтхэн:
— Миний нуруун дээрхийг уншиж болохгүй, битгий унш гэж хэлээч дээ. Хэнд ч үзүүлж болохгүй гэсэн юм. Үзүүлбэл намайг ална гэж шивгэнэв.
— Үгүй ээ, үгүй, бид уншихгүй. Бидэнд сонирхолгүй гэж Тарашкин нулимсаа гартал инээн давтан хэлнэ.
Энэ зуур холхон зогсож байсан Шельга гарынхаа хумсаа хазан оньсого тааж байгаа хүн шиг нүдээ онийлгоно. Тэгснээ гэнэт хүү рүү ухасхийн Тарашкины эсэргүүцэхийг үл хайхран хүүгийн нурууг өөр лүүгээ эргүүлэн харав. Гайхаж мэлэрсэн царайд нь аймшиг тодорлоо. Хүүгийн туранхай нуруун дээр далнаас нь доохно хортой харандаагаар бичсэн бичгийн зарим үсэг хөлсөнд урсан балран бүдгэрчээ.
«... Пёт Гаринд... Үр дүн... сайн байна... оливиний гүн таван киломе... гэж үзнэ. Эрлээ үргэлж... тусламж хэр... байна. Өлс... экспедиц... яар...»
— Гарин, энэ Гарин! гэж Шельга хашгирав.
Энэ үед гадаа хашааны хаалгаар эрүүгийн хэргийг мөрден байцаах газрын төлөөлөгч мотоциклтэйгээ нисэх мэт давхин орж ирэв.
— Нөхөр Шельга, танд яаралтай цахилгаан...
Энэ нь Парисаас Гарины явуулсан цахилгаан байлаа.
27

Алтан харандаа тэмдэглэлийн дэвтэр дээгүүр жирсхийн:
— Ноёнтон, таны овог нэр хэн бэ?
— Пьянков-Питкевич.
— Ямар хэргээр яваа вэ?..
— Инженер Гарины аппаратын тухай хэлэлцээ хийхийг надад даалгасан юм. Ноён Роллинг өөрөө энэ аппаратын тухай мэдэж байгаа.
Нарийн бичгийн дарга нүд ирмэхийн зуур алга болов. Минутын дараа Гарин химийн хааны хүлээн авах өрөөний наргил модон хаалгаар орж явлаа. Роллинг юм бичиж сууна. Хаан өндийж ч харсангүй суухыг урив. Тэгээд тонгойсон хэвээр бяд муутай гараар бэх уусгагч авч бичсэн зүйл дээрээ дарангаа:
— Багахан мөнгөний ажлыг нарийн бичгийн дарга хариуцдаг. Гэхдээ би таны хэлэхийг сонсъё л доо. Хоёр минутад л багтаа. Инженер Гарины тухай сонин юу байна? гэв.
Гарин хөлөө ачин гараа өвдөг дээрээ тавиад:
— Түүний аппарат чухам юунд, ямар зориулалттай гэдэг нь танд тодорхой юу, үгүй юу гэдгийг инженер Гарин мэдэх хүсэлтэй байгаа юм.
— Мэднээ. Аж үйлдвэрийн зориулалтаар ашиглахад зарим нэг сонирхол татаж байна. Манай пүүсийн удирдах гишүүдийн заримтай нь би ярилцаж үзсэн. Тэд зохиогчийн эрхийн бичиг худалдан авахыг зөвшөөрч байна.
— Аппарат аж үйлдвэрийн зориулалттай биш ээ гэж Гарин эрс хариулаад,— Энэ аппарат эвдэн сүйтгэх зориулалттай. Төмөрлөг боловсруулах болон уул уурхайн үйлдвэрлэлд ашигтай байж болох л юм. Гэвч одоохондоо инженер Гарины бодол санаа өөр чиглэлтэй байгаа юм.
— Улс төрийн?
— Ээх... Инженер Гарин улс төрийн бодлогыг бараг сонирхдоггүй хүн. Харин өөртөө тааламжтай байх нийгмийн тийм байгууллыг тогтооно гэдэгтээ тэр итгэлтэй байгаа юм.
— Хаана тогтоох гэж?
— Хаа сайгүй, мэдээжээр дэлхийн таван тивд.
— Өө хө! гэж Роллинг уулгалав.
— Инженер Гарин коммунист биш, тайвшир. Гэхдээ бас ч танай хүн биш. Түүний бодол санаа маш ергөн гэдгийг давтан хэлье. Инженер Гарины аппарат өөрт нь хамгийн дээд зэргийн зөгнөлийг хэрэгжүүлэн биелүүлэх боломж олгож байгаа юм. Аппарат бүрэн хийгдчихээд байгаа, түүнийг өнөөдөр ч гэсэн туршиж болно.
— Хм! гэж Роллинг хамраараа дуугарав.
— Ноён Роллинг, таны ажиллагааг Гарин ажиглаад байгаа юм. Та муугүй далайцтай хөдөлдөг боловч танд агуу их зорилт дутаад байна гэдгийг Гарин олж мэдсэн. Химийн пүүс, агаарын химийн дайн, Европыг америкийн зах зээл болгон хувиргах энэ бүгд яахав дээ... Энэ бүгд цөм жижиг сажиг зүйл, нэн чухал зорилт алга. Инженер Гарин тантай хамтран ажиллая гэдэг санал тавьж байна.
— Та юм уу, эсвэл тэр Гарин чинь солиотой биш биз? гэж Роллинг хариу асуув.
Гарин хөхрөн хамрынхаа самсааг хуруугаараа үрчив.
— Хэ хэ, та надтай хоёр биш арваад минут ярилцаж байгаа маань ч гэсэн зүгээр л хэрэг, тийм биз дээ.
Роллинг юмаа дахин бичиж эхлэнгээ:
— Түүний бүтээлийн эрхийн бичгийг тавин мянган франкаар худалдаж авахад бэлэн байгаагаа инженер Гаринд би санал болгож байна гэв.
— Таны санал бол аппаратыг хүчээр ч юм уу залиар ч юм уу, ямар нэгэн аргаар гартаа оруулж аваад, Гариныг болохоор Крестов арал дээр түүний туслахыг цааш харуулсан шигээ янзлах гэсэн үг юмаа даа?
Роллинг үзгээ хурдхан тавьчихав. Хоёр шанаан дээрх улаан толбо л сэтгэлийн түгшлийг нь илтгэнэ. Тэр үнсний саван дээрээс татаж байсан навчин тамхиа авч сандлаа налан гэдийж юу ч үл илчлэх цэхэр нүдээрээ Гариныг харлаа.

— Хэрэв би Гариныг замаасаа зайлуулах гэж байгаа гээд үзье л дээ. Тэгээд үүнээс юу гарах юм бэ?

— Юу гэвэл, Гарин андуурчээ гэдэг мэдэгдэх юм.

— Юуг?

— Таныг илүү их гарын дээрэмчин гэж бодсон нь буруудахгүй юу. Гарин энэ үгийг үе үеэр нь тасалж Роллинг руу тохуурхан тоглосон янзтай харж хэлэв.

Нөгөөх нь цэнхэр утаа үлээн навчин тамхиа хамрынхаа ойролцоо хөдөл-гөснөө:

— Зуун хувь өөрөө авч чадах байтлаа инженер Гаринтай орлогоо хуваана гэдэг тэнэг хэрэг. Ингэхээр яриагаа хурдхан төгсгөхийн тулд зуун мянган франк л гэж тохиръё, нэг ч улаан зоос илүү төлж чадахгүй.

— Үнэнийг хэлэхэд, ноён Роллинг, та нэг л будлиад байх юм. Танд үүнийг хялбар бөгөөд хямд хийх арга бий. Таны туршуул Семёнов Тыклинский хоёр Гарин хаана буудалласныг шинжээд мэдчихсэн. Одоо цагдаагийн газар л мэ-дэгдчихэд түүнийг большевик тагнуул гээд л бариад авна. Аппарат, зураг төслийг нь нөгөө Тыклинский Семёнов хоёр хулгайлчихна. Энэ бүгдэд танаас таван мянгаас илүү зарлага гарахгүй. Харин Гариныг бол зураг төслөө дахин сэргээхгүй, хийхгүй байг гээд гавлаж гинжлээд Орос руу нь Польшоор дамжуулан явуулчихна. Польшийн хил дээр түүнийг цааш харуулчихна. Естой амархан, хямдхан ажил, зуун мянгыг үрэх ямар хэрэг байна? Тийм биз дээ?
Роллинг босон Гарин руу нэг хяламхийснээ мөнгөлөг хивсэнд гялгар гутлаа шигтгэн нааш цааш холхив. Тэгснээ гэнэт халааснаасаа гараа сугалан хуруунуудаа инчдэн:
— Завхарсан тоглоом байна, та битгий худлаа яриад бай. Би янз янзаар таван нүүлт урьдчилан бодоод байна. Ямар ч аюул осол байхгүй. Та өөдгүй, хууран мэхлэгч. Гарины өрөг маданд орсон. Гарин өөрөө үүнийгээ мэдээд таныг над руу үнэ хаялцуулахаар явуулжээ. Би түүний эрхийн бичигт хоёр зоос ч төлөхгүй. Гарин бидний хараанд байгаа. (Роллинг цагаа хурдхан хараад хантаазныхаа халаасанд эргээн хийв.) Эндээс зайл!
Гарин энэ үед бас л босон ширээний хажууд толгойгоо гудайлган зогсож байлаа. Роллинг түүнийг хөөхөд Гарин үсээ илснээ гэнэт хавханд орсон хүн шиг сулхан дуугаар:
— За за, ноён Роллинг, би таны бүх болзлыг зөвшөөрч байна. Та зуун мянга гэсэн байхаа...
— Нэг ч зоос өгөхгүй! Эндээс зайл, эсвэл таныг зайлуулна шүү! гэж Роллинг хашгирав.
Гарин захнаасаа зууран нүд нь цэхэлзэн гуйвав. Роллинг:
— Битгий маягла! Зайл!
Гарин хяхтнаснаа ширээн дээгүүр хажуулдан тэгнэв. Баруун гар нь бичиг-тэй цаасан дээр дарж чичрэн татав. Роллинг цахилгаан хонх руугаа үсрэн очиж дармагц нарийн бичгийн дарга орж ирлээ.
— Энэ амьтныг зайлуулаатах!..
Нарийн бичгийн дарга үсрэх гэж буй барс мэт болоход гоёмсог сахал нь босож, нимгэн хүрэм доторх ган төмөр булчин зангиран товойгоод ирлээ... Харин Гарин Роллинг руу бөхөлзөн ухарсаар хэдийнээ ширээнээс холджээ. Гарин гантиг шатар гүйн алдан бууж хөлсний битүү машинд үсрэн орж хаягаа хэлээд хоёр цонхыг нь хаан ногоон хөшгийг нь буулгаад гэнэтхэн хөхрөв.
Гарин халааснаасаа үнгэгдсэн цаас гарган өвдөг дээрээ болгоомжтой тэнийлгэв. Шаржигнасан цаасан (тэмдэглэлийн том дэвтрээс тасалж авсан) дээр Роллинг том том үсгээр өнөөдрийнхөө хийх ажлыг тэмдэглэжээ. Гариныг түүний өрөөнд ороход сэрэмж бүхий Роллингийн гар нууц бодлоо илчлэн өөрийн эрхгүй бичиж эхэлсэн бололтой: «Гобелений гудамж, жаран гурав, инженер Гарин» гэж гурван удаа дор дор нь бичжээ. (Энэ нь Семёнов дөнгөж сая утсаар мэдэгдсэн, Виктор Ленуарын шинэ хаяг байлаа.) Доохно нь «Семёновт таван мянган франк...» гэжээ.
— Азтай шүү! Естой мөн жаатай яа! гэж Гарин өвдөг дээрх хуудсаа аяархан илэн шивгэнэв.


Top
   
PostPosted: Jan.21.15 12:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Гарин үргэлжлэхгүй байсан юм уу.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.21.15 4:41 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
хүн уншихгүй болохоор нь хаячихсан юм. чамайг уншина гэвэл оруулаад орхий


Top
   
PostPosted: Jan.21.15 5:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Баярлалаа, уншъя.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.22.15 10:09 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
28

Арван минутын дараа Гарин Сен-Мишель гудамжинд машинаасаа гарч байлаа. «Пантеон» хэмээх зоогийн газрын толин цонх сөхөөстэй байх агаад нэлээд цаана ширээний ард сууж байсан Виктор Ленуар Гариныг хармагцаа гараа өргөн хуруунуудаа инчдэв.
Гарин цонх руу нуруугаа харуулан түүний ширээнд түргэн гэгч суув. Гарин толины өмнө суусан юм шиг байв. Виктор Ленуар бас л ямаан сахал-тайн дээр зөөлөн бүрх, эрвээхэй зангиа, судалтай хүрэм өмсжээ.
— Азтай, ёстой амжилттай! Баяр хүргэ! гэж Гарин нүдээрээ инээн хэлэв.— Роллинг бүгдийг зөвшөөрсөн. Урьдчилсан зардлыг ганцаараа гаргана гэнэ. Ашиглалтад орохоор нь тавин хувь нь түүнд, тавин хувь нь бидэнд оногдох юм.
— Чи гэрээнд гарын үсэг зурав уу?
— Хоёр гурван өдрийн дараа зурна. Аппаратыг туршиж үзүүлэхээ хойшлуулах боллоо. Аппаратын ажиллахыг өөрийнхөө нүдээр харснаас хойш л гэрээ хийнэ гэж Роллинг болзол тавьсан.
— Шампан дарс нэг шилийг тавина биз дээ?
— Хоёр, гурав, зөндөөнийг.
— Ямар ч гэсэн энэ муу далайн чоно бидний хагас орлогыг залгина гэдэг харамсалтай байна гэж Ленуар хэлээд үйлчлэгчийг дуудан,— Ирруа нэг лонх, чихэргүйгээс нь... гэв.
— Хөрөнгөгүйгээр бид яаж ч хөдөлж чадахгүй. Виктор, хэрэв Камчатка дахь миний эрэл хайгуулын ажил амжилттай болсон бол арван ч Роллингийг авч хэлэлцэхгүй байсан даа.
— Камчаткийн ямар эрэл хайгуул?
Үйлчлэгч дарс, хундага авчрав. Гарин навчин тамхи асааж аваад сүрэл сандалд гэдийн сууж нүдээ онийлгон ярьж эхлэв.
— Геологич Николай Христофорович Манцевыг чи санаж байна уу? 1915 онд Манцев намайг Петроградад эрсээр байгаад олоод иржээ. Тэр Алс Дорнодоос дөнгөж эргэж ирээд байсан юм. Цэрэг татлагаас айж фронтод явахгүй гэж надаас туслалцаа гуйлаа.
— Манцев английн алтны компанид ажиллаж байсан уу?
— Лена, Алдан голууд, дараа нь Колыма хязгаарт эрэл хайгуулын ажил хийсэн. Гайхамшигтай юм ярьдагсан. Тэд арван таван килограммын ургамал алт хөл дороосоо олж байсан... Тэр үед л миний амьдралын хамгийн гол ганц оргил бодол надад төрсөн хэрэг... Энэ оргил бодол санаанд багтамгүй, гэхдээ би итгэдэг. Хэрвээ би л итгэж байгаа бол намайг чөтгөр ч зогсоож хорьж чадахгүй. Найз минь, миний элэг зүрхний ганц хүсэл бол эрх дарх... Ямар нэг эзэн хаан, төрийн эрх дарх биш, энэ бүгд бол өчүүхэн бага, уйтгартай зүйл. Миний хүсэл бол туйлын хязгааргүй эрх дарх... Би чамд төлөвлөгөөнийхөө тухай дараа нь нэг тодорхой яринаа. Энэ эрх дархыг эзэмшихийн тулд алт хэрэгтэй. Хэмжээгүй эрх дархтай болоход одоо байгаа бүх үйлдвэр, худалдаа, санхүү, өөр бусад хаад ноёд, хэн бүхэнд байгаа алтыг нийлүүлснээс ч илүү алт хэрэгтэй...
— Чиний төлөвлөгөө үнэхээр зоригтой юмаа гэж Ленуар хөгжилтэй хөхрөн хэлэв.
— Гэвч би зөв замаар явж байгаа. Энэ дэлхий бүхлээрээ минийх болно. Миний энэ гарт орно! гэж Гарин жижигхэн гараа зангидан хэлэв.— Миний дамжих шатууд бол суут Николай Христофорович Манцев, дараа нь Роллинг, Роллинг ч гэж дээ, түүний хөрөнгө, гурав дахь нь миний гиперболоид юм...
— Тэгээд Манцев яасан бэ?
— Тэр 1915 онд би өөрийнхөө бүх мөнгийг зарлагадан хахуульдахаасаа илүүгээр сүрдүүлж танхайрч байгаад Манцевыг цэргийн албанаас чөлөөлж. өгөед багахан хайгуулын анги толгойлуулан газрын мухар Камчатка руу явуулсан юм... Арван долоон он хүртэл надад бичиж мэдээлдэг л байлаа. Ажил тун хэцүү, ажиллах нөхцөл хүнд гээд л байсан... Дараа нь арван долоон оноос хойш чи ч ойлгож байгаа байх, бүүр таг болсон... Түүний хайгуул шинжилгээнээс бүх юм хамаарна...
— Тэнд юу эрж байгаа юм бэ?
— Юу ч эрээгүй... Манцев миний онолын таамаглалыг л батлах ёстой юм. Номхон далайн ази, америкийн эрэг газар нь далайн ёроолд буусан эртний эх газрын зах хязгаар юм. Далайн асар хүндэд дарагдаж шахагдан төвийсөн газар нь хайлж байгаа гүнзгий уулын чулуулаг болох юм. Оливин бүсийн хайлмаг чулуулаг болох алт, мөнгөн ус, оливин зэргийн бодис нь дэлхийн бусад газруудыг бодвол Номхон далайн эрэг газруудаар газрын өнгөн хөрсөнд илүү ойрхон байдгийг Өмнөд Америкийн Анд, Кордильер дахь амьд галт уулсын хэлхээ, Японы болон Камчаткийн галт уулс нотолж байгаа юм*. Ойлгож байна уу?
— Үгүй ээ, Оливин бүс чамд ямар хэрэгтэй юм бэ?
— Найз минь, дэлхийг эзлэн захирахад хэрэгтэй... За алив, амжилтын төлөө өргөчихье...
* Газрын гадарга, газрын хатуу гол цөмийн хооронд Оливин бүс гэгдэх хайлмаг металлын бүс оршдог гэсэн таамаглал бий.


Top
   
PostPosted: Jan.22.15 10:10 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
29

Их дэлгүүрийн худалдагч хүүхнүүд өмсдөг шиг хар торгон цамц, богино банзал өмсөн даруухан эгэл малгай тавьсан Зоя Монроз автобуснаас буун хөл ихт гудамжийг хөндлөн гарч хоёр өөр гудамж руу гарах хаалгатай «Бөм-бөрцөг» гэдэг асар том зоогийн газарт оров.

Хүнгүй ширээ олж суулаа. Нэг папирос татав. Тэгээд нэг литр улаан дарс захиалан авч шилэн аяганд дүүргээд шанаагаа тулан суув.

— Ууж эхэлдэг чинь муу л байна даа, дүү минь гэж өвгөн жүжигчин Зоя-гийн хажуугаар өнгөрөхдөө нурууг нь илэн хэлэв.

Зоя гурван папирос татчихаад байтал хүлээж байсан хүн нь ирэв. Хүйтэн нүдтэй, нарийхан духтай дүнсгэр түхгэр хүн байлаа. Мушгирч боссон сахалтай агаад цамцны нь цардмал зах бүдүүн хүзүүнд нь шигдэнэ. Илүү дутуу юмгүй тун сайн хувцасласан ажээ. Тэр хүн Зоягийн хажууд суунгаа товчхон мэндлээд ийш тийш харахад нь зарим нэгэн хүн нүд буруулна. Энэ бол Нугасан Хамар Гастон байлаа. Хуучин хулгайч байгаад дараа нь нэрт Боны бүлгийн дээрэмчин байжээ. Дайнд бага дарга болтлоо дэвшин байлдаад халагдса-ныхаа дараа тайван хөнгөн ажил болох янз бүрийн нууц, хар хэргийг мөнгөөр гүйдэтгэгч болжээ.

Гастон Зоя Монрозыг асар их хүндэлдэг байв. Шөнийн ресторанд дай-ралдахдаа цуг бүжиглэхийг эелдэгхэн гуйж гарыг нь үнсдэг байлаа. Парисын эмэгтэйчүүд дотроос ганцхан Зояг л ингэж хүндэтгэдэг аж. Зоя түүнтэй нөхөрлөдөг бөгөөд Гастон Зоягийн нэлээд явдалтай хачин даалгавруудаас сонирхолтойг нь хааяа нэг биелүүлдэг байв.

Гашуун дарс сорон, гаансныхаа утаанд жийтайн, баргар царайлсаар Гастон Зоягийн яриаг үг үсэг алдалгүй сонсоно. Зоя ярьж дуусаад гараа чад няд хийлгэн суухад Гастон:

— Гэхдээ наадах чинь аюултай шүү дээ!

— Хэрвээ энэ ажил бүтвэл та бүх насаараа идэх хоолтойгоо болно.

— Хатагтай минь, би хэчнээн ч их мөнгөөр хар цагаан ямар ч хэрэг хийхгүй. Цаг өөр болсон. Одоо дээрэмчид цагдаагийн газар ажиллаж, мэргэжлийн хулгайч нар сонин хэвлэж, улс төрийн бодлогыг сонирхох болжээ. Хэрвээ та намайг мөнгөөр хөлслөх гэж байгаа бол би татгалзана. Харин таны төлөө бол өөр хэрэг. Тийм бол ч хүзүүгээ хугалахаас буцахгүй шүү.

Зоя ув улаан уруулынхаа булангаар тамхиныхаа утааг үлээн, эелдэгхэн инээмсэглээд Нугасан Хамрын ханцуй дээр гоёмсог гараа тавин:

— За за, тэгвэл миний төлөө хийгээрэй... гэв.


Top
   
PostPosted: Jan.22.15 10:10 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
30

Роллингийн машин Монмартр районд шөнийн рестораны арван цонхны гэрэлд гялбасан нарийхан гудамжинд ирж зогсов.

Намхан толин тааз, толин ханатай, тамхины утаа дүүрсэн бүгчим өрөөнд нисэн хөөрөх бөмбөлөг, бие бие рүүгээ шидэх өнгө өнгийн тууз, даасан дугариг тоглоомуудын дунд цаасан туузаар ороогдсон бүжиглэгч хосууд найгана. Төгөлдөр хуур хангинана. Хийл хөгжим цангинаж, гурван негр хөлсөө асган түнпэн нүдэж, автомашины эвэр сигнал орилж, цан царгиж, туркийн бөмбөр дэлдэх сонсогдоно.

— Эрхэм хүүхдүүд минь, зам тавиарай, химийн хаанд зам тавиарай! гэж рестораны ахлах үйлчлэгч хоолой мэдэн хашгирч хүнгүй сандал арайхийн олж Зоя Роллинг хоёрыг нарийхан ширээний ард суулгав. Тэдэн рүү бөмбөлөг, тууз, цаасан тоглоомууд шиднэ.

— Таныг л хараад байна гэж Роллинг хэлэв.

Зоя зовхио буулгасхийн сууж шампан дарс ууна.

Зоя тайвнаар эргэж харахад нүүрсээр тойруулан зурчихсан юм шиг хав хар хоёр нүд түүнийг бахархан хайрлаж гунигтайхан ширтэж байлаа. Энэ чинь хэн бэ? Франц хүн ч биш, англи ч хүн биш ажээ. Энэ хүнийг Зоя хаа нэг газар үзсэн юм шиг санагдана.

Бүжиглэгчдийн дундуур түлхэлдсээр үйлчлэгч нэг бичиг авчирч өгөв. Зоя гайхан сандлаа арагш налан суугаад, навчин тамхи сорох Роллинг руу хяламхийснээ бичгээ уншлаа.

«Зоя таны эелдэгхэн ширтээд байгаа хүн чинь Гарин... Гарыг чинь үнсье. Семёнов».

Олны шуугиан дундуур нэг хүн «Та минь, хараач, хатагтай болохоо болилоо» гэж хэлснийг бодоход Зоягийн царай аймаар их цагаарсан бололтой. Зоя хоосон хундагаа урагш түлхэхэд үйлчлэгч шампан дарс хийв.

Роллинг:

— Семёнов танд юу бичээ вэ?

— Би дараа хэлнээ.

— Таныг эрээ цээргүй ширтээд байгаа тэр ноёны тухай бичээ юу? Энэ чинь өчигдөр миний өрөөнд орж ирсэн хүн, би хөөчихсөн юм.

— Роллинг, та түүнийг танихгүй байна гэж үү?.. Одон талбайг санаж байна уу?.. Энэ чинь Гарин.

Роллинг навчин тамхиа сугалан аваад шуухитнан «Аан» гэснээс өөр юм хэлсэнгүй. Гэнэт Роллингийн царай тэмцлийн янз янзын таван нүүлт урьдчилан бодож өрөөнийхөө мөнгөлөг хивсэн дээгүүр гүйж байсантайгаа адилхан болоод ирэв. Тэгмэгдээ гараа их л хурднаар чад няд хийлгэв. Тэгээд амаа ангайсхийн Зояд хандан:

— Явъя, бидэнд чухалчлан ярих юм байна.

Хаалганы наахна Зоя эргээд харчихав. Өнгө өнгийн тууз, утаан дундуур Зоя Гарины дүрэлзэх хар нүдийг дахин харлаа. Цаашаа хараад сууж байсан нэг хүн эргэж харахад яагаад ч юм Гарины дарай толгой эргэтэл хоёр болон үзэгдэж, тэд хоёулаа Зояг ширтэнэ. Эсвэл энэ нь толины тусгал байсан юм уу?..

Зоя хором хиртэй нүдээ анин зогссоноо элэгдэж цайрсан хивсэн дээгүүр машин руугаа гүйв. Роллинг түүнийг хүлээж байлаа. Машины хаалга тасхийн хаагдаж Роллинг Зоягийн гарыг илэв.

— Энэ Пьянков-Питкевич гэгчтэй уулзсан тухайгаа би танд бүгдийг нь яриагүй юм... Зарим зүйлийг би ойлгоогүй. Энэ хүн яах гэж өвчтэй хүн болж үзэгдэхийг хичээсэн юм бол? Надад өрөвдөх сэтгэл төрнө гэж бодоогүй л байл-тай... Ер нь байж байгаа нь тун сэжигтэй. Над руу яах гэж ирсэн юм бол?.. Яах гэж ширээн дээр тэгнэж унаад байсан юм бол?..

— Роллинг, та үүнийг надад хэлээгүй шүү дээ...

— Тиймээ тийм... Цагийг минь өнхрүүлж... Цааснуудыг минь үрчийлгэсэн...

— Таны цааснаас хулгайлах гэсэн байх аа?

— Хулгайлах ий? Роллинг хэсэг чимээгүй байснаа,— Үгүй ээ, үгүй, тийм биш байхаа. Гарин тэнцвэрээ алдан ширээ тулахад... Ширээн дээр хэдхэн хуудас байсан юм...

— Юу ч алга болоогүй гэдэгт итгэж байна уу?

— Хэрэггүй юм бичсэн хэдэн хуудас үрчийсэн байсныг би дараа нь хо-гийн сав руу хаячихсан.

— Юу ярьсныгаа нэгд нэгэнгүй санаач...

Машин нь Сены гудамжинд ирж зогслоо. Роллинг Зоя хоёр унтлагынхаа өрөө рүү орцгоов. Зоя гоёлын хувцсаа хурдхан тайлж Нэгдүгээр Наполеон хааны жинхэнэ хэрэглэж байсан орны нэг, бүргэдийн савран хөлтэй, хээ хуар барималдан наасан, хоргой торгон лавир бүхий өргөн орон дээр хэвтэв. Роллинг өчигдөр Гаринтай уулзсанаа нэгд нэгэнгүй ярьсаар хувдсаа алтаар бүрхмэл сандал, ширээ, камин зуухны тавиур дээгүүр нэг нэгээр нь тавилан, хивсэ.н дээгүүр нааш цааш алхална.

Зоя шанаагаа тулан сонсож суулаа. Роллинг гадуур өмдөө тайлан нэг хөл дээрээ дэнжгэнэх тэрхэн мөчдөө хаан гэж хэлмээргүй харагдав. Роллинг орондоо орсон хойноо «Ийм л яриа болсон доо. Өөр юу ч ярилцаагүй» гээд торгон хөнжлөө хамартаа тултал татав. Цэнхэр туяатай шөнийн чийдэн унтлагын баялаг өрөөг, энд тэндгүй шидэлсэн хувцас, орны баганан дээрх алтан баримал дүрсүүд, Роллингийн хөнжилдөө шигдсэн мантгар хамрыг гэрэлтүүлнэ. Роллингийн толгой дэрэндээ шигдэн, ам нь хагас ангайжээ. Химийн хаан унтчихлаа.

Энэ шуухитнан хурхирах мантгар хамар Зояд саад болоод байлаа. Зоя гараараа нүдээ дарав. Гэсэн хэдий ч Гарины цагаандуу тэгш сайхан, зоримог шийдэмгий дарай нүдэнд нь харагдсаар байлаа. Зоя нүдээ анин толгойгоо сэгсэрсэн боловч бөөн бөөнөөрөө намирах цаасан туузан дундаас Гарины царай түүнийг нэвт ширтсээр байлаа... «Нойр хүрэхээ ч өнгөрлөө» гэж Зояд санагдахын зэрэгцээ гэнэт «Гастон одоо тэднийд байгаа...» гэдэг бодол тол-гойноос нь хөл хүртэл нь шувт хатгаад авах шиг болов.

Зоя хөнжлөөсөө сугаран босож оймсоо өмсөв. Роллинг зүүдлэн нэг юм дүнгэнэснээ хажуулдан эргэлээ.

Зоя хувцасны өрөө рүү гүйн очиж борооныхоо цувыг өмсөн бүсээ чанга бүслэв. Тэгснээ мөнгөтэй цүнхээ авахаар эргэж орохдоо:

— Роллинг гэж аяархан дуудаад,— Роллинг... Бид баларлаа... гэв.

Роллинг зөвхөн яраглан дүнгэнэв. Зоя доод хонгил руу гүйн бууж гадна

талын өндөр хаалгыг арайхийн онгойлгон гарахад Сены гудамжинд хүнгүй байлаа. Айлын сууцны дээврүүдийн хоорондуур үзэгдэх тэнгэрийн бяцхан зурваст бүдэг шаргал cap ёлтойно. Зоягийн сэтгэлд уйтгар төрж унтаа хотын дээрх саран бөмбөлгийг гунигтай ширтэв... «Бурхан минь, бурхан минь, ямар аймаар, ямар баргар шөнө вэ!..» Тэрбээр малгайгаа хоёр гараараа сайн гэгч доош дарж өмсөөд эргийн гудамж өөд гүйн одлоо.


Top
   
PostPosted: Jan.22.15 10:12 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
31

Гобелений гудамж дахь жаран гуравдугаар байшингийн нэг хана эзгүй газар луу харсан бөгөөд энэ талын цонх зөвхөн гуравдугаар давхартаа ажээ. Өөр нэг цонх тавцангүй битүү хана цэцэрлэг рүү харна. Нүүрэн талын нэгдү-гээр давхарт жолооч, улаач нарт зориулсан хоол цайны газар байрлана. Хоёрдугаар давхарт нь нэг муу зочид буудал байх бегөөд гуравдугаар давхарт буюу дээврийн хөндийн өрөөнүүдийг тогтмол суух хүмүүст хөлсөлдөг байна. Тийшээ гарахын тулд хаалгаар ормогцоо урт хонгилоор эргүүлгэн шат хүртэл явна.

Шөнийн хоёр цаг болж байлаа. Гобелений гудамжинд гэрэлтэй цонх нэг ч алга байв. Цайны газар хаалттай, бүх сандлаа ширээн дээр тавьжээ. Зоя хаалганы хажууд зогсосхийн жаран гурав гэсэн тоог харж түр зогсоход ар нуруу руу нь хүйт оргиод явчихав. Гэвч зориглон байж хонхыг нь дарлаа. Оосор дуугаран хаалга хагас онгоймогц Зоя харанхуй босго даван орж явчи-хав. Холхноос хаалгачийн «Шөнө унтах хэрэгтэй, цагтаа буцаж ирэхгүй яасан юм бэ?» гэж үглэх сонсогдоно. Гэхдээ хэн орж ирэв гэж байцаасангүй. Зоягийн сэтгэлийг айдас түгшүүр эзэмдэв. Өмнө нь намхан харанхуй хонгил харлана. Хийн дэнлүүний бүдэг гэрэл бараан өнгөтэй тосон будгаар будсан барзгар ханыг гэрэлтүүлнэ. Семёновын зааснаар бол хонгилыг дуустал яваад зүүн тийшээ эргэн эргүүлгэн шатаар өгсөж гуравдугаар давхарт гарахад зүүн талын арван нэгэн номерын хаалга гэсэн билээ.

Хонгилын дунд хирд Зоя зогсосхийв. Зүүн өнцөгт нэг хүн шагайж харснаа алга болчих шиг түүнд санагджээ. Буцах уу? Чих тавин чагнавал чимээ аниргүй аж. Зоя хонгилын муухай үнэртсэн мухар хүртэл гүйж очвол дээрээсээ хаанаас ч юм бүдэг гэрзл туссан нарийхан эргүүлгэн шат эхэлсэн байна. Зоя шатны халтар хашлагад хүрэхээс айн өлмий дээрээ аяархан аяархан гишгэн өгсөв.

Байшинд сэрүүн хүн алга байлаа. Хоёрдугаар давхрын халцарч халтарт-сан гулдан хаалганаас харанхуй хонгил үргэлжилнэ. Дээш өгсөж явахдаа Зоя дахин эргэж харав. Гулдан хаалганаас хэн нэг хүн шагайж хараад нуугд-чих шиг санагдав... Энэ хүн Нугасан Хамар Гастон биш байгаасай... «Үгүй, үгүй, Гастон энд ирээгүй, ирж амжаагүй л байх ёстой...»

Гуравдугаар давхарт гараад Зоя амьсгаагаа жаал дарав. Хэрэв Гарин байхгүй бол өглөө болтол хүлээнэ. Хэрэв унтаж байвал Мальзерб гудамжинд Роллингийн ширээн дээрээс авсан юмыг авахаас нааш Зоя буцахгүй.

Ингээд Зоя бээлийгээ тайлан үсээ малгай доогуураа засаж хийгээд өвдгөөрөө тахийсхийн хонгилоор зүүн гар тийшээ эргэв. Тав дахь хаалган дээр цагаан будгаар 11 гэж томоо бичжээ. Бариулыг нь дартал хаалга аяархан онгойв.

Багахан өрөөнд онгорхой цонхоор cap тусна. Шалан дээр чемодан дэлгээтэй хэвтэнэ. Энд тэндгүй хөглөрөх цаас хүйтнээр цайвалзана. Нүүр гарын угаагуур шургуулга хоёрын хооронд хана түшин дотуур цамцтай хүн шалан дээр сууж байлаа. Түүний өвдөг ёрдойн нүцгэн ул нь асар том харагдана... Cap нүүрийнх нь талыг гэрэлтүүлж, бүлтийсэн нүд, шүд хоёр нь гялалзан инээж байгаа мэт ажээ. Амьсгаагаа татан амаа ангайсхийн Зоя энэ үл хөдлөх инээмсэглэсэн нүүр лүү өнгийн харлаа. Энэ нь Гарин байв.

Өнөө өглөөхөн Зоя «Бөмбөрцөгт» Нугасан Хамар Гастонд «Гарины зураг төсөл, аппаратыг хулгайл, болж өгвөл түүнийг ал» гэж хэлсэн. Гэтэл өнөө орой шампан дарсны хундага дээгүүр, тамхины утаан дундаас Гарины нүдийг хараад, хэрвээ ийм хүн дуудах л юм бол юугаа ч хаяад, юу ч бодохгүй дагаад явна гэдгээ мэдэрчээ. Шене гэнэт энэ ажил аюултай гэдгийг ойлгон Гастонд урьдчилан хэлэхээр эрж наашаа явахдаа ямар түгшүүр түүнийг сандарган догдлуулж шөнийн Парисаар гүйлгэн Гобелений гудамжинд авчирсныг өөрөө ч мэдэхгүй байлаа. Ухаантай, хүйтэн сэтгэлтэй харгис хатуу энэ эмэгтэйг ямар гээчийн мэдрэмж амийг нь хороох гэж өөрөө шийдсэн тэр хүний нь өрөөний үүдэнд авчрав?

Гарины бүлтийж гөлийсөн нүд, цагаан шүдийг хараад цахиртан дуу алдаж ойртон очоод дээрээс нь тонгойв. Үхчихсэн байлаа. Царай нь хөхөрч хүзүүн дээр нь сорвины гүвдэр үзэгдэнэ, Энэ бол догдлонгуй харцтай, өөртөө татах хүчтэй, цаасан ширхэг торгомсог зөөлөн сахал дээр нь тогтон үлдсэн нөгөөх Гарины нүүр байлаа... Зоя хүйтэн гантиг угаагуураас зууран татаж арайхийн өндийв. Яах гэж ирснээ ч мартжээ. Гашуун шүлс амаар нь дүүрээд ирэв. «Ухаан алдаад ойчих нь дутаж дээ!» гэж бодон хоолойгий нь шахаад байгаа захныхаа товчийг сүүлчийн хүчээ шавхан тас татав. Зоя үүд рүү эргэтэл тэнд Гарин зогсож байлаа.

Яг л шалан дээр сууж байгаа хүнийхтэй адил ил царцанги инээд нүүрэнд нь тодрон шүд нь гялалзана. Гарин хуруугаа гозойлгон занав. Зоя ойлгон, хашгирахгүйн тулд амаа гараараа таглав. Усан доороос гарч ирсэн юм шиг зүрх нь хүчтэй цохилно... «Амьд, амьд байна...»
— Үхсэн хүн би биш гэж Гарин хэлээд дахин занаж,— Миний туслах Виктор Ленуарыг та нар аллаа... Роллинг цаазын газар очиж дээ...
— Амьд, амьд байна гэж Зоя цахиртан шивгэнэнэ.
— Та энд яах гэж ирээ вэ?..
— Би Гастоныг эрсэн юм...
— Хэнийг гэнээ?
— Таныг ал гэж явуулсан хүнийг...
— Би үүнийг урьдчилан мэдсэн гэж Гарин Зоягийн нүд рүү ширтэн хэлэв. Зоя зүүдлэх мэт:
— Хэрвээ Гастон таныг алчихсан бол би ч амиа хорлох байсан...
— Яагаад? Би ойлгосонгүй...
Зоя түүнийг даган, санааширсан намуун хоолойгооо:
— Өөрөө ч мэдэхгүй байна... гэлээ.
Энэ яриа үүдэнд болсон аж. Cap бал чулуун дээврийн цаагуур сууж байгаа нь цонхоор харагдана. Гарин өрөөг нэгжингүй гүйлгэн ажигласнаа аяархнаар:
— Та Роллингийн юм бичсэн хуудсыг авах гэж ирээ юү?
— Тиймээ. Өрөвдөн хайрлаач.
— Хэнийг? Роллингийг үү?
— Үгүй ээ. Намайг өрөвдөөч.
Гарин гэнэт далжийн чимээ чагнаснаа хурдан хөдлөн Зояг татан хаалганы араар оров. Зоягийн тохойноос дээш барьсан хэвээр гулдан хаалганы цаадах шат руу өнгийн харлаа...
— Явъя. Би таныг эндээс цэцэрлэг дундуур гаргаад өгье. Та гайхамшигтай эмэгтэй юмаа гээд Гарины нүд тохуутай гялалзав.— Бидний зам ингээд нийл-дэг байж... Та үүнийг мэдэрч байгаа биз дээ?.. гэж Гарин нэмж хэллээ.
Тэгээд Зоятай хамт эргүүлгэн шатаар уруудахад Зоя ч эсэргүүцсэнгүй.
Шатны доод тавцан дээрээс харанхуй руу эргэж цагаан лавтай чүдэнз* асаан, олон жил нээгээгүй бололтой нэгэн хаалганы зэвэрсэн цоожийг арай-хийн онгойлгоод Гарин:
— Бүх юмыг урьдчилан бодсон байгаа биз дээ, харав уу? гэлээ.
Тэд харлан харагдах нойтон моддын дундуур цэцэрлэгт гараад ирэв. Энэ үед арван таван минутын өмнө Гарины утсаар дуудсан цагдаагийн газрын отряд гадаа хашааны хаалгаар орж явлаа.
* Цагаан лавтай чүдэнз нь лаа мэт удаан асна.


Top
   
PostPosted: Jan.22.15 10:13 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
32

Шельга Крестов арал дээр «нэг хүүгээ идүүлчихсэнээ» сайн санаж байлаа. Тэгэхэд Үйлдвэрчний эвлэлийн цэцэрлэгт гудамжинд Пьянков-Питкевич газар зооринд нуусан юмаа авахаар зуслан руугаа заавал эргэж ирнэ гэдгийг ойлгож билээ. Тэр оройгоо Шельга зусланд очиж манаачид ч мэдэгдэлгүйгээр битүү дэнлүүтэйгээ зоорь өрөө рүү бууж орлоо. Гэтэл дахиад л нэг хүүгээ шууд идүүлчихлээ. Зоорины хаалганаас хоёрхон алхмын цаана галын өрөөнд Гарин зогсож байжээ. Шельгаг ирэхээс нэг хормын өмнө Гарин зоориноос чемодан барин гарч ирээд хаалганы ард хананд наалдан зогссон аж. Гарин Шельгаг зоорь луу ормогц хаалгыг нь тасхийтэл хаан нүүрстэй шуудай овоолж гарав. Шельга дэнлүүгээ өргөн хаалганы завсраар хог шороо пургин унахыг мушилзан харж зогслоо. Шельга эвээр хэлэлцэн тохирно гэж бодож байв. Гэтэл гэнэт дээр нь чив чимээгүй болчихлоо. Зугтан гүйж байгаа хөлийн чимээ дуулдсанаа буун дуу тасхийж зэрлэгээр хашгирах сонсогдов. Дөрвөн хурууттай тэмцэлдсэн нь энэ аж. Цагийн дараа сэргийлэх ирлээ.
Шельга ингэж «хүүгээ идүүлчихээд», харин дараа нь нэг сайн нүүдэл хийжээ. Зуслан дээрээс шууд л сэргийлэхийн машинаар Дарвуул-клуб руу давхин ирж сөөнгө хоолойтой, өрвийж сэгсийсэн үстэй жижүүрийг сэрээгээд ийнхүү тулган асуусан нь:
— Хаанаас салхитай байна?
Далайчин мэдээжээр юу ч бодолгүй:
— Зюйд-вест (баруун урдаас) гэж хашгирав.
— Хэдэн балл?
— Тав.
— Бүх онгоц байрандаа байгаа гэдэгт та итгэж байна уу?
— Итгэж байна.
— Ямар харуул хамгаалалт байгаа вэ?
— Манаач Петька.
— Хөвүүр хашлагыг шалгаж үзэхийг зөвшөөрнө үү?
— Хөвүүр хашлагыг шалгаж үзүүлэхэд бэлэн гэж далайчин хэлээд нойрмоглон хүрэмнийхээ ханцуйг олж ядан сандрав.
Гадаа гарч ирсэн хойноо тэрбээр:
— Петька гэж сөөнгөтөн орилов. (Хэн ч хариулсангүй.) — Хаа нэгтээ унтаж байгаа биз, хөлөөс нь татахаас наашгүй дээ! гэж далайчин салхинд зэврүүцэхдээ захаа босгон хэллээ.
Хонины нэхий хүрэмний захаар толгойгоо хучин дангинатал хухирч байгаа манаачийг ойролцоохон нэгэн бутан дотроос олов. Далайчныг хатуу үг хэлэхэд манаач янцагласаар босож ирлээ. Хөхрөн туяарч эхэлж байгаа ган өнгөт усан дээр дарвуулт онгоцнуудын шураг ой мод шиг эрвийлцэж байгаа хөвүүр хашлагын зүг явцгаав. Давалгаа хаялна. Хүчтэй ширүүн салхи үлээнэ.
— Бүх онгоцнууд байрандаа байгаа гэдэгт итгэж байна уу? гэж Шельга дахин асуув.
— «Орион» Петергофт байгаа... Стрельна руу хоёр онгоц аваачсан.
Шельга дэвссэн банз дээгүүр ус үсчүүлсээр хөвүүр хашлагын захад хүрээд завь татаж бэхэлдэг уяаг харав. Тэр уяаны нэг үзүүр гогцоонд уяатай байх бөгөөд нөгөө үзүүр тайрагджзэ. Жижүүр уяаг яаралгүйхэн шалгаж үзэв. Малгайгаа хамраа хүртэл духдуулан дарлаа. Хөвүүр хашлагын дагуу таг дуугүй явж дарвуулт онгоцуудыг дэс дараалуулан тоолж үзсэнээ гэнэт гараараа салхи цавчин үнэмшимгүй чангаар:
— Петька, ногоорсон хог гэж! Гучин удаа өмхий усанд живүүлэх юмсан, юугаа харж байдаг юм бэ! «Бибигондаг» аваад явчихаж, хамгийн сайн уралдааны онгоц! гэж хашгирлаа.
Петька аах, үүх яанаа болж, гайхан гараараа бөөрөө нүднэ. Эндэх ажил ингээд мухардаж Шельга боомт руу явав.
Тэндээсээ харуулын хурдан онгоцоор задгай тэнгист гарахад дор хаяад л гурван цаг өнгөрсөн байв. Давалгаа ихтэй байлаа. Онгоц усан долгионд хучигдан алдана. Усны тоос дурангийн шилийг норгоно. Нар гарахын үед фи-нийн усанд гэрэлт цамхгаас нэлээд хол цаад эрэгт ойрхон нэгэн далбаа харагдлаа. Усан доторх том том чулуун дунд хөөрхий «Бибигонда» үсчиж явсан нь энэ ажээ. «Бибигондагийн» давдан дээр хүнгүй байлаа. Харуулын онгоцноос ёсыг бодож хэд хэдэн удаа буудав. Ингээд гар хоосон буцацгаав.
Ингэж тэр шөнө Гарин дахин «нэг хүүг нь идчихээд» хил даван зугтаажээ. Дөрвөн хуруут энэ тэмцээнд оролцсон гэдгийг зөвхөн Гарин Шельга хоёр мэдэж байлаа. Иймээс ч Шельга боомт руу буцаж явахдаа ингэж боджээ:
«Гарин аппаратаа хилийн чанадад эсвэл худалдана, эсвэл өөрөө чөлөөтэй ашиглана. Энэ бүтээл одоохондоо Зөвлөлтөд ашиггүй болоод явчихлаа. Энэ аппарат ирээдүйд аймшигт үүрэг гүйцэтгэх ч юм уу, үгүй ч юм уу, хэн мэдэх вэ? Гэхдээ хилийн чанадад Гаринд дөрвөн хуруут гэж нэг ерөндөг байгаа даа. Дөрвөн хурууттай тэмцэлдээнээ дуусаагүй байхдаа Гарин аппаратаа ил ашиглаж чадахгүй. Энэ тэмцэлдээнд Гарины талд орох юм бол ерөнхийдөө хожиж болно. Ер нь л ямар ч гэсэн дөрвөн хуруутыг Ленинградад яаралтай баривчлах нь хамгийн тэнэг (Гаринд хамгийн ашигтай) хэрэг болно». Ингээд гаргасан шийдвэр тун хялбар: Шельга боомтоос шууд гэртээ харьж хуурай хувцас өмсөөд эрүүгийн хэргийг мөрдөн байцаах газар луугаа утасдан «Энэ хэрэг хүчингүй боллоо» гээд утсаа салган унтахаар хэвтэхдээ хийнд хордсон, магадгүй шархадсан дөрвөн хуруут одоо Ленинградаас ум хумгүй зугтаж байгааг бодож инээд нь хүрэв. «Идүүлсэн хүүгийнхээ» өшөөнд Шельга ийм хариу цохилт хийжээ.
Гэтэл энэ цахилгаан (Парисаас ирсэн) утсанд: «Дөрвөн хуруут энд, байдал аюултай байна» гэсэн нь туслаач гэж хашгирсан хэрэг байлаа.
Ухан бодох тусам Парис руу явах чухал хэрэгтэй гэдэг нь Шельгад то-дорхой болоод байв. Тэгээд суудлын нисэх онгоцны хуваарийг утсаар асуугаад Тарашкин Иван хоёрын сууж байгаа задгай жигүүр лүү эргэв. Өнчин хүү нуруун дээр нь хортой харандаагаар бичсэн зүйлийг уншсанаас хойш дуу шуугүй болж Тарашкинаас салахаа байжээ.
Моддын мөчир хоорондуур улаан шаргал өнгөтэй харагдах усны зүгээс сэлүүрийн цол цул хийх чимээ, эмэгтэй хүний инээд сонсогдоно. Ямар нэгэн шувуудын түгшүүрт дуу харилцан жиргэлдсэн, гургалдай донгодсон энэ арлын өтгөн хар мөчрийн доогуур эх дэлхий адил эртний ажил үйлс аанай л үргэлжилсээр. Амьтай бүхэн урт өвлийн цасан шуурга, хүйтэн борооноос бултайн гарч ирээд хаврын энэ шөнийн согтоом агаараас залгилан хөгжилтэй амьдрах гэж яарцгаана. Тарашкин Иваныг мөрөөр нь тэврэн хашлага то-хойлдон сууж завинууд чимээгүйхэн хөвөх их усыг ширтэнэ.
— За тэгээд Иван, ямар вэ дээ? Чамд хаана илүү сайхан байна? Тэнд үү, энд үү? Алс Дорнодод чи өлөн зөлмүүр муу амьдарч байсан биз дээ? гэж Шельга хүүгийн нүүр лүү шагайн, сандал дөхүүлэн тавьж суугаад асуув.
Иван Шельгаг нүд чавчилгүй ширтэнэ. Нүд нь бүрэнхийд яг л өвгөн хү-нийх шиг гунигтай харагдана. Шельга хантаазныхаа халааснаас мөсөн чихэр гаргаж Иваны шүдэнд хүргэхэд хүү амаа өөрийн эрхгүй ангайж чихэр ч гулсан оров.
— Иван, бид хөвгүүдэд сайн, тэднийг хайрладаг. Ажил хий гэж шахаж албадахгүй, нуруун дээр нь захиа бичихгүй, долоон мянган бээрийн холд хөөж явуулдаггүй. Энэ арал дээр хэчнээн сайхан байна, чи харж байгаа биз дээ? Энэ бүгд хэнийх гэж бодож байна? Энэ бүгдийг бид хүүхдүүдэд бүрмөсөн өгнө. Гол мөрөн, арал, завь, онгоц, хиамтай талх цөм чинийх...
— Ингэж эрхлүүлээд хүүг эвдчихэв дээ? гэж Тарашкин хэлэв.
— Эвдрэхгүй ээ, сайн ухаантай хүү. Иван, чи хаанахын хүн бэ?
— Бид Амарынх гэж Иван дургүйхэн хариулаад,— Ээж нас барсан, аав дайнд үрэгдсэн.
— Тэгээд чи яаж амьдарч байсан юм бэ?
— Айл айлаар хэсэж, ажил хийж өгдөг байсан.
— Ийм жижигхэн байж үү?
— Өөр яалтай нь билээ... Адуу хариулна.
— Дараа нь яасан бэ?
— Дараа нь намайг авсан...
— Хэн авсан?
— Нэг хэсэг хүмүүс. Модонд авирах, самар мөөг түүх, идшинд хэрэглэх хэрэм барих, ер нь л тэгээд гар хөлийн үзүүрт зарагдах хүүхэд тэдэнд хэрэгтэй байсан юм.
— Аан, тэгвэл чамайг экспедицэд авчээ дээ? (Иван нүдээ цавчлан дуугүй зогсоно.) Хол уу? Буү ай, хэл, хэл. Бид чамайг илчлэхгүй. Одоо чи бидний дүү...
— Найман хоног усан онгодоор хөвсөн... Амьд үлдэцгээхгүй байх даа гэж санацгаасан. Найман өдөр явган явсан. Эдэст нь галт ууланд хүрцгээсэн...
— За, тэгэхээр экспедиц Камчаткад байж.
— Тийм ээ, Камчатка... Бид нар тэнд нэг муу дан байшингийн орондогт амьдарч байсан... Хувьсгалын тухай ерөөсөө мэдэхгүй л байгаад байсан. Сүүлд нь хувьсгалын тухай мэдмэгц гурван хүн буцаад явчихсан, дараа нь хоёр хүн явчихсан. Идэх уух юм ч дууссан. Бид хоёр л үлдсэн дээ.
— Байз, байз, чамтай хэн үлдсэн бэ? Нэр нь хэн бэ?
Иван дахин хөмсгөө зангидав. Шельга түүнийг удаан аргадаж, байдгаа-раа бөхийсөн толгойг нь илнэ...
— Хэрвээ би хэлэх юм бол намайг ална. Ална гэж амласан юм...
— Хэн?
— Манцев Николай Христофорович... «За, би чиний нуруун дээр захиа бичлээ. Чи усанд орж болохгүй шүү, цамц хантаазаа битгий тайлаарай. Нэг жил, хоёр жилийн дараа ч болохноо Петроградад хүрээд Пётр Петрович Га-риныг олж уулз. Тэгээд нуруун дээрхээ үзүүл, тэр чамайг шагнана...» гэж хэлсэн юм.
— Гаринтай уулзах хэрэгтэй юм бол Манцев яагаад өөрөө Петроградад ирээгүй юм бэ?
— Большевикуудаас айж байсан юм... «Болыиевикууд чөтгөрөөс ч аюултай. Тэд намайг ална. Улс орныг улаан нүцгэн болголоо. Галт тэрэг ч явахгүй, шуудан цахилгаан ч байхгүй, идэх уух ч юмгүй боллоо. Хүн амьтан хотоос тарж зугтаад алга боллоо...» гэж Манцев ярьдаг байсан. Ууланд зургаа дахь жилдээ сууж байгаа хүн чинь юугаа ч мэдэх вэ дээ!..
— Тэр тэнд юу хийж, юу эрж байгаа юм бэ?
— Өөх, тэр өөрөө хэлнэ гэж үү? Ганцхан би мэдэж байна... (Иваны нүд нь хөгжилтэй, зальтайхан гялалзав.) Газар доороос алт эрж байгаа юм...
— Тэгээд олсон уу?
— Тэр үү? Ололгүй яахав, олсон...
— Хэрэг болбол Манцевын байгаа уулыг зааж өгч чадах уу?
— Чадалгүй яахав, чадна... Харин намайг хэлсэн гэж битгий хэлээрэй, Манцев аягүй ууртай аймаар шүү...
Шельга Тарашкин хоёр хүүгийн яриаг тун анхааралтай сонсов. Шельга нуруун дээрх бичгийг дахин нэг сайн гэгч уншаад зургийг нь авав.
— Одоо доошоо оч. Тарашкин чамайг савандаад сайн гэгч угаагаад өгнө, тэгээд унт даа. Аав ээж, хэн ч чамд байгаагүй, ганц өлөн гэдэс л байсан. Одоо бол бүх юм цөм байна. Сайн сур, эрүүл чийрэг өс. Тарашкин чамд эрдэм ухаан заагаад өгнө, гагцхүү чи үгэнд нь л сайн ороорой. За баяртай. Гарин-тай гурван өдрийн дараа уулзахаараа захиагий чинь дамжуулнаа.
Ингэж хэлээд Шельга инээснээ, унадаг дугуйнх нь чийдэн чичигнэн харанхуй шугуйн цаагуур давхин одов.


Top
   
PostPosted: Jan.25.15 12:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Баярлалаа уншиж байгаа шүү :hi:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.25.15 2:05 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Dec.20.06 2:12 am
Posts: 58
Zugeer l nom shd.


Top
   
PostPosted: Aug.11.16 12:48 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Энэ ном үргэлжлэхгүй байсан юмуу?


Top
   
PostPosted: Oct.27.16 11:42 am 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
33
Буудлын ногоон талбай дээгүүр хөнгөн цагаан далавчаа өндөрт гялалзуул-саар зургаан суудалт нисэх онгоц цасан цагаан үүлэн цаагуур далд орлоо. Үдэгчид дэлт бүргэд залхуутайяа эргэлдэж алтан хараацай агаар зүсэн нисэх гэрэлт цэнхэр тэнгэрийг ширтэн гэдийн зогсох хооронд хөнгөн цагаан шувуу алсын алс руу нисэн одлоо.
Шаржигнан хахирах сүлжмэл сандал дээр сууж байгаа зургаан зорчигч алгуухан улам холдож байгаа ногоон газрыг ширтэцгээнэ. Зам жим утас мэт хөвөрнө. Барилга байшин, хонхны цамхгууд ялигүй бөхийсөн тоглоом шиг харагдана. Баруун талд нь нэг их ус хөхөрнө.
Газрын зургийг үүлэн сүүдэр халхлан гүйнэ. Тэгснээ удахгүй үүл тэдний доор ойрхон үзэгдэв.
Зургаан зорчигч цонхонд наалдан биеэ барьж сурсан хүмүүсийн маягаар баахан албадангуй инээмсэглэж сууна. Агаараар зорчих нь дөнгөж саяхнаас эхэлсэн үе байлаа. Дэлгэдэг ширээн дээр тавьсан сэтгүүл, лавлах бичиг, ер нь тохьтой байдлыг харгалзалгүйгээр агаараар зорчих нь аюултай байсан ч, гудамж хөндлөн явган гарахаас ч аюулгүй гэж зорчигчид өөрсдийгеө хууран тайтгаруулж байв. Агаар мандалд газартай зүйрлэх юмгүй сайхан. Үүлэн дундуур зүсэн гарахад цонх хөлрөх төдийхөн, хөнгөн цагаан жигүүр дээр мөндөр бөмбөрдөх юм уу, дов сондуул дээгүүр давхих мэт онгоц тэр аяараа сэгсрэн чичирхүйеэ сандлынхаа сүлжмэл түшлэгээс шүүрэн авч бүлтэлзэхэд зэрэгцэн суугаа нөхөр нь «Зүгээр! Ингэж донсолдог юм» гэх янзтай нүдээ ирмэн инээмсэглэж харагдана. Хүчит салхи босон хөлөг онгодны шургийг хормын дотор эргүүлэн хаяж, жолоог нь эвдэн, хүн завинуудыг эргэлдэх их давалгаан дунд хайр найргүй шиднэ. Харин бат бэх, хүчирхэг хөдөлгөөнт төмөр шувуу бол далавчаа далбилзуулах төдийхөн найгаад мо-тоороо дүнгэнүүлсээр шуурга салхины үүрээс мянган метрийн өндөрт цойлон гарч чадна.
Ниссэнээс хойш нэг цаг ч енгерөөгүй байхад зорчигчид хөлийн доорх хоосон зай, найгах сэгсрээнд аль хэдийнээ дасжээ. Мотор дүнгэнэн ярихад саад болж байлаа. Зарим нь микрофон-мембрантай чихэвч хийн хоорондоо яриа үүсгэв. Шельгагийн өөдөөс харан хуучивтар пальтотой, гадаадад явна гэж саяхан худалдаж авсан бололтой дөрвөлжин хээтэй саравчтай малгай өмссөн гучин тав орчим насны туранхай хүн сууна.
Нимгэн цагаан царайтай, ухаалаг байрын бодлогоширсон төрхтэй, шар сахалтай агаад амнаас нь илүү дутуу үг гармааргүй тийм нэгэн хүн ажээ. Тэр хүн гараа өвдөг дээрээ тавин бөхийн суужээ. Шельга инээмсэглэн дохиход тэр хүн чихэвчээ өмслөө. Шельга:
— Та Ярославль хотод сурч байсан уу? (Тэр хүн толгой дохив.) Та манай нутгийн хүн, би таныг санаж байна. Таныг Алексей Семёнович Хлынов гэдэг байхаа. (Толгой дохив.) Та одоо хаана ажиллаж байна вэ?
— Политехникумын физикийн лабораторид гэх Хлыновын дуу моторын чимээнд дарагдасхийн сулхан сонсдоно.
— Одоо томилолтоор явж байна уу?
— Берлин, Рейхер рүү.
— Нууц уу?-
— Үгүй ээ. Энэ оны гуравдугаар сард Рейхерын лабораторид мөнгөн усны атомын задрал хийгдсэн гэж бид мэдсэн юм.
Ингэж хэлээд Хлынов Шельга руу эргэж догдолсон нүдээр эгцлэн ширтэв.
— Би ойлгохгүй юм даа, энэ талын мэргэжилтэн биш дээ гэж Шельга хариулав.
— Энэ ажил одоохондоо лабораторид хийгдэх төдий байна. Үйлдвэрлэлд ашиглатал өдий биз ээ... Гэхдээ гээд Хлынов тээр доор газраар суунаглах цасан цагаан үүлийг харснаа,— физикчийн ажлын тасалгаанаас үйлдвэрийн дех хүртэл нэг ч их хол юм биш л дээ. Атомыг хүчээр задлах зарчцм тун энгийн, маш энгийн л байх ёстой. Atom гэдгийг та мэднэ биз дээ? гэлээ.
— Ямар нэг жижигхэн хэсэг гээд Шельга хуруугаараа үзүүлэв.
— Атомыг элсний нэг ширхэгтэй харьцуулах юм бол, элсний нэг ширхгийг дэлхийн бөмбөрцөгтэй харьцуулсан шиг л жижигхэн дээ. Гэсэн ч бид атомыг хэмжиж байна. Түүний электронуудын эргэлтийн хурд, жин, цул, цахилгаан цэнэгийн их багыг нь хэмжиж тодорхойлж байгаа юм. Бид атомын зүрх бол-сон цөм рүү нь ойртож очоод байна. Түүнд л бодисыг эзэмших бүх нууд байгаа юм. Бид атомын цөм, сантиметрийг түмэн дүнчүүр хуваасны нэгтэй тэнцэх' хэмжээний материаллаг эрчим хүчний өчүүхэн хэсгийг ашиглаж чадах эсэхээс хүн төрөлхтний ирээдүй хамаарна...
Газраас хоёр мянган метрийн өндөрт Шельга Шехерезадын үлгэрээс илүү гайхамшигтай сонин зүйл ийнхүү сонс.ож явлаа. Гэхдээ энэ нь үлгэр биш ажээ. Түүхийн хууль ёсоор нэг анги сөнөөгч дайн дэгдээж, нөгөө анги тэмдэлд босон, хот тосгон шатан үнс нурам болон хийсэж, хорт хийн үүл нуга цэцэрлэг, тариалангийн талбайг суунаглан. бүрхэж, хоолой шахсан хувьсгалын хилэнт дуунаас эх дэлхий дочин чичирч, шоронгийн хонгилуудад урьдын адил алуурч-ны гав гинж, гадас цохиур ажиллаж, дүүжлэгдсэн хүмүүс модны мөчирт шөнө ургасан жимс шиг олшрон унжиж, хэтэрхий хичээн гоодсон идиалист жанч нөмрөг хүний биенээс мултран унах энэ үед, энэ агуу их олон үйл явдал өрнөсөн аймшигт гайхалтай арван жилд эрдэмтдийн гайхамшигт ухаан холд дуудах гэрэлт цамхаг мэт энд тэнд ганц нэгээрээ дүрэлзэн гэрэлтсээр байсан билээ.


Top
   
PostPosted: Oct.27.16 11:43 am 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
34

Нисэх онгоц Ковнод* газардахад бороонд дэвтсэн ногоон талбай өөдөөс нь тэврэн авав. Онгоц чичигнэн гүйснээ зогслоо. Нисэгч ногоон дээр үсрэн буув. Зорчигчид ч гэсэн өвдөг тэнийлгэхээр гарч папирос татацгаана. Шельга жаахан зайдуухан газар ногоон дээр толгойгоо салаавчлан хэвтэв. Гүн хөх огторгуйн наагуур сэлгүүцэх алсын үүлсийг ширтэн ийнхүү хэвтэх нь түүнд тун ч сайхан байлаа. Саяхан өөрөө тэнд, номин цэнхэр хөндийтэй хөнгөн цагаан уулсын дунд нисэж явсан шүү дээ.
Түүнтэй тэнгэрт ярилцагч Хлынов саарал «шувууныхаа» далавчны дэргэд хуучин муу пальтотойгоо бөөвийж зогсоно. Энгийн л нэг хүн, малгай нь хүртэл Ленинградын оёдлын үйлдвэрт хийгдсэн ажээ.
Шельга хөхрөн:
— Аах золиг гэж, амьд явна гэдэг сайхан юм даа. Тун ч сайхан юм! гэж хэллээ.
Ковногийн нисэх буудлаас өндөрлөсний дараа Шельга Хлыновтой зэрэгцэн сууж хэний ч нэр усыг хэлэлгүйгээр Гарины сонин туршилтын тухай юу мэдэж байгаа, энэ туршилтыг гадаадынхан их сонирхоод байгаа тухай ярив.
— Тэр аппаратыг харсан уу? гэж Хлынов Шельгаас асуув.
— Үгүй ээ, аппаратыг одоохондоо хэн ч хараагүй байгаа.
— Тэгвэл энэ чинь таамаглал, зөгнөл, зөгнөлдөө бүр гоёж гоодсон зөгнөл биш үү?
Хлыновын энэ асуултад Шельга эвдэрч нурсан зуслан дахь нүхэн зоорины тухай, хэрчигдсэн ган, нүүрсэн гурвалжинтай хайрцгуудын тухай ярьж өгөв. Хлынов толгой дохин сууснаа:
— Аа аан. Гурвалжингууд гэнээ. Их сайн баина, ойлголоо, ойлголоо. Хэрвээ энэ чинь их нууц л биш юм бол инженер Гарины тухай та яриад байнаа даа? гэв.
Хлыновын нүд рүү ширтэн Шельга минут хиртэй чимээгүй суув.
— Тиймээ. Гарины тухай. Та түүнийг мэдэх үү?
— Тун, тун их авьяастай хүн гээд Хлынов гашуун юм үмхсэн мэт ярвайн,— Хачин авьяаслаг хүн. Гэхдээ шинжлэх ухааны хүн биш. Хувиа хичээсэн, жинхэнэ аминч амьтан. Зальхай балмад, өөрийнхөө төлөө юу ч хийхээс буцахгүй этгээд. Төрөлхийн суут авьяастай, хэмжээлшгүй их хүч чддал-тай, золбоолог, гайхалтай зөгнөн мөрөөдөгч хүн. Гэхдээ л түүний гайхамшигтай ухаан өчүүхэн дорд хүслээр жигүүрлэсэн байдаг юм. Гарин их юм хийж бүтээж чадна, гэхдээ үл сэрэх согтуурал юм уу «хүн төрөлхтнийг айлгах» санаархлаар л төгсөх болно... Авьяаслаг ухаантай хүн, хүн хүнээс илүү хатуу сахилга баттай байх нь чухал! Маш их хариудлагатай байх хэрэгтэй!
Ингэж яриад Хлыновын хацар дээгүүр улаавтар толбо дахин тодров.
Тэрбээр цааш нь:
— Гэгээрч сахилгажсан ухаан гэдэг агуу их нандин эрдэнэ, гайхамшгийн гайхамшиг мөн. Хорвоод хүн гэдэг элсний нэг ширхгийг дэлхийтэй харьцуулсантай адилхан юм. Хамгийн бага хэмжээг түмэн дүнчүүр хуваасны нэгтэй тэндэх жижиг амьтан... Эх дэлхийтэйгээ цуг нарыг тойрон дунджаар жаран удаа эргэж амждаг нүдэнд бус ухаан санаанд харж болох төдий энз жижиг хэсгийн оюун ухаан орчлон хорвоог багтаах чадалтай ажээ... Үүнийг ойлгохын тулд бид дээд тооны хэлээр ярих хэрэгтэй. Хэрвээ таны лабораторид ороод ямар нэг үнэт микроскоп аван хадаас хадаж эхэлбэл та юу гэх вэ?.. Гарин өөрийнхөө агуу их ухааныг ингэж л ашиглаж байгаа юм... Гарин хэт улаан туяаг зайд дамжуулах талаар том нээлт хийсэн юм. Риндель-Мэтью-зын* үхлийн туяаны тухай та сонсоо биз дээ? Үхлийн туяа гэдэг нь шал дэмий юм байж замхарсан даа. Гэвч зарчим нь зөв. Мянган градус дулааны туяаг зэрэгцүүлэн илгээхэд эвдэн сүйтгэх юм уу батлан хамгаалах гайхамшигтай зэвсэг болно. Үл сарних туяа илгээхэд л нууд нь байгаа юм. Үүнийг одоо-хондоо хэн ч хийж чадаагүй, гэтэл таны ярианаас үзэхэд Гарин тийм аппарат хийсэн бололтой. Хэрвээ тийм л бол энэ маш их ач холбогдолтой нээлт мөн.
— Энэ бүтээлийг дагаад улс төрийн бодлого явж байх шиг надад аль хэдийнээс санагдаад байгаа юм гэж Шельга хэлэв.
Хлынов нэг хэсэг дув дуугүй сууснаа сүүлдээ уурласнаасаа чих нь хүртэл чинэрэн улайж:
— Гариныг эрж олоод шилэн хүзүүн дээрээс нь чирэн аппараттай нь цуг Зөвлөлт Холбоот Улсад буцааж авчрах хэрэгтэй. Аппарат дайсны гарт орох ёсгүй. Үүрэг даалгавраа мэддэг хүн үү, үгүй юу? тэр Гаринаас тулган асуугаач. Эсвэл тэр муу үнэхээр хүний хог байсан хэрэг үү... Тэр мууд хэчнээн л хэрэгтэй гэнэ, төчнөөн мөнгө өгчих... Эсвэл бүүр алчих...
Шельга том харж Хлынов харилцуураа ширээн дээр тавиад гэдрэг налан сууж нүдээ анив. Онгоц тэгш ногоон талбай, замын шулуун шугамын дээгүүр ниснэ. Алсад нууруудын хөх толбо дундаас Берлин хотын хүрэнтэх бараа харагдаж эхэллээ.
* Ковно — одоо Каунас. Литвагийн том хотын нэг.
* Риндель-Мэтьюз — 20-р зууны 20-иод оны үед «үхлийн туяагаараа» дэлхийд шуугиан тарьсан зохион бүтээгч.


Top
   
PostPosted: Oct.27.16 11:44 am 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
35

Хаан Наполеоны орон дээр унтаж байсан Роллинг өглөө долоо хагаст заншсан ёсоороо сэрээд нүдээ ч нээлгүй, дэрэн дороосоо алчуур авч нусаа нийв.
Ухаан сэрж амжаагүй ч бодол санаа эмхэрч алчуураа хивсэн дээр шидчи-хээд торгон дэрнүүдийн дунд босон сууж ийш тийш харав. Ор ч хоосон, өрөө ч эзгүй ажээ. Зоягийн дэр ч хүйтэн байлаа.
Роллинг хонх дармагц Зоягийн үйлчлэгч хүүхэн орж ирэв. Роллинг жишүүхэн харж:
— Хатагтай хаа байна? гэв.
Үйлчлэгч мөрөө хавчин толгойгоо яг л ууль шувуу шиг эргэлдүүлснээ өлмий дээрээ гишгэлэн Зоягийн тольтой өрөө рүү явснаа тэндээсээ хувцасны өрөө рүү шурдхийн дайрснаа угаалгын өрөөний үүд дуугарган шагайгаад эргэж ирлээ. Сүлжмэл хормогчийнхоо захаас чимхсэн хуруунууд нь чичирч байлаа.
— Хатагтай хаана ч алга.
— Кофе гэж Роллинг хэлэв.
Роллинг усны онгодонд өерөө ус хийн, өөрөө хувцсаа өмсөн, өөрөө өөртөө кофе аягалав. Энэ зуур буудалд чимээгүйхэн сандарцгааж өлмий дээрээ гүйлдэн шивнэлдэцгээнэ. Роллинг буудлаас гарахдаа үүд онгойлгохоор гүйсэн жижүүрийг тохойгоороо ёворчихов. Тэрбээр контортоо хорин минут хоцорч ирлээ.
Мальзерб гудамжинд энэ өглөө гал авалцах нь холгүй байлаа. Нарийн бичгийн дарга хүлцэнгүй дарайлан гөлөлзөнө. Роллинг дээр орсон хүмүүс цөм ялби цохиулчихсан юм шиг салгалан гарч ирэхдээ «Ноён Роллинг өнөөдөр ууртай байна» гэж шивнэнэ. Роллинг яг нэг цагт ханынхаа цагийг хараад харандаагаа хүчтэй даран хугалав. Зоя Монроз өглөөний зоог барихаар дайрч ирэх нь нэгэнт өнгөрчээ. Дахин арван таван минут хүлээзнэсхийв. Энэ айм-шигт арван таван минутад нарийн бичгийн даргын үсэнд хоёр ширхэг цагаан үс нэмэгдэв. Роллинг Грифоны ресторан руу ганцаараа явлаа.
Рестораны эзэн урьд нь пивоны газар эрхэлж, тогооч байсан одоо Амт Мэдрэх болон Хоол Боловсруулах Том Урлагийн дээд зэргийн зөвлөгч, өндөр тарган эр, ноён Грифон Роллингийг гараа алдлан угтав. Фрак маягийн ардаа оноо бүхий урт хормойтой гоёлын пиджак өмссөн, ассир сахлаа.засаж янзалсан том духтай ноён Грифон рестораныхаа танхимын дунд мандал өргөдөг ширээ гэмээр бөндгөр таган дор нэрд гарсан хоол — хонины шарсан нуруу шоштой бэлхэн байгаа онцгой тавиурынхаа мөнгөлөг суурийг түшин зогсоно.
Дөрвөн хана дагуулан тавьсан улаан савхин диван дээгүүр, урт нарийхан ширээний ард эндхийн байнгын зочид — Том гудамжны үйлдвэр худалдааны эзэд, цөөн хүүхнүүд сууцгаана. Нөгөө мандал өргөдөг ширээ шиг юмыг эс тооцвол танхимын голд хоосон байлаа. Рестораны эзэн энэ байрнаас толгойгоо эргэлдүүлэхэд л үйлчлүүлэгч бүрийн амтын мэдрэмжийг харж чадах бөгеед ялигүйхэн дургүйцэл ч түүний харцанд өртдөг байлаа. Грифон үүгээр ч ба-рахгүй олон юм урьдчилан мэддэг байлаа. Ходоодны шүүс ялгарах нууд, гэдэсний пүршин ажиллагаа, хэзээ ч юм идсэнээ санах, эсвэл урьдчилан хүсэх, биений зарим хэсэгт цус юүлэгдэн орох зэрэг ер нь л хоол ундны сэтгэлд нөлөөлөх бүхий л байдлыг таван хуруу шигээ мэддэг байлаа.
Ширүүвтэр боловч эцэг ёсны халамжтай царайлан, бүдүүлэгдүү ч гайхам эелдгээр «Ноёнтон, та өнөөдөр нэг хундага мадера*, чихэргүй дарс уувал сэтгэл чинь сэргэнэ. Уучлаарай, намайг ална гэсэн ч дусал улаан дарс танд өгөхгүй. Хэдэн ширхэг хясаа, чулуун дэгдэвийн чанамал, дэгдээхэйн хаа, хэдэн ширхэг ногоо идэхэд таны хүч чадал сэргээд ирнэ» гэж хэлдэг аж.
Грифон химийн хаанд үйлчлэх гэж бөхөлзөн гүйсэнгүй. Энд, энэ хоол боловсруулах академид навчин тамхи ханхалсан рольс-ройс машинаас уухилан гарч ирсэн тэрбумтан ч, нойтон шүхрээ хаалгачид бариулсан нягтлан бодогч ч, аль аль нь адилхан эрхтэй, адилхан үйлчлүүлдэг байв. Ноён Грифон хүн бүрд адилхан ханддаг, ардач үзэлтэй өөрийн онолтой хүн байлаа. Тэрбээр уужуухан инээмсэглэн Роллингид хоолны цэс өгөөд нэгдүгээрт амтлаг гуа, хоёрдугаарт жигнэсэн малтуу мөөгтэй далайн хавч, хонины нуруу авахыг зөвлөв. Ноён Роллинг өдөр дарс уудаггүйг цөм мэднэ.
— Содтой виски нэг аяга, шампан дарс нэг лонхыг хөргө гэж Роллинг шүднийхээ завсраар хэллээ.
Үйлчлүүлэгч нь хэлэн дээрх амтлах бижрүүг устгадаг архинаас эхлээд гэдэс дүүргэдэг шампан дарс үргэлжлүүлэн ууна гэдэгт айж гайхан, дургүйцсэн Грифон нэг алхам ухран зогсосхийв. Грифоны нүд бүүдийн толгой-гоо хүндэтгэлтэйгээр бөхийн «Өнөөдөр энэ зочин ингээд өнгөрчээ. Яах ч арга алга» гэж бодлоо.
Роллинг гурав дахь аяга виски уусныхаа дараа амны алчуурыг базалж гарав. Яг ийм ааш зантай тэгэхдээ нийгмийн шатны нөгөө өнцөгт зогсож байгаа хүмүүс, жишээлбэл Нугасан Хамар Гастон байсан бол нар шингэхээс өмнө Зоя Монрозыг эрж олоод бөөр лүү нь эвхдэг хутга зоох байсан биз.
Роллинг өөр арга барилыг таашаана. Роллингийн тархинд өш хонзонгоо авах тун нарийн, зүрх зүсэм аймшигт арга олон могой шиг мушгиран босож хоорондоо холилдон боловсорч байлаа. Зөвхөн энэ хоромд л Зоя түүнд ямар их хэрэгтэй байсныг ойлгожээ... Амны алчуурт хумсаа шигтгэн шаралхаж зовно.
Үйлчлэгч гар хүрээгүй хөргөсөн хоолыг нь хурааж шампан дарс аягалав. Тэрбээр шүүрэн авч яаран уухад алтан шүд нь аягатай харшилдана. Энэ үед Семёнов ресторанд орж ирмэгцээ Роллингийг харлаа. Семёнов малгайгаа шүүрэн авч ширээн дээгүүр тэгнэн шивнэв.
— Сонин үзсэн үү?.. Би хүүр хадгалах газраас ирлээ... Тэр яг мөн... Бид ямар ч гэмгүй... Үнэн шүү, тангараглая... Өглөөний гурав дөрвийн хооронд алжээ гэж тогтоогдсон. Сонинд тэгж байна лээ...
Роллингийн нүдний өмнүүр далжгар бор царай ирэлзэж хажуу ширээний хүмүүс ч эргэж харав. Үйлчлэгч Семёновт сандал авчирч явлаа.
— Эндээс зайл гэж Роллинг уусан вискийнхээ толгойд суунаглах мананг хага яран,— Та хоол тайван идүүлээдхээч... гэж хэлэхэд цаадах нь:
— За за, уучлаарай... Би таныг тэр буланд машин дотроо хүлээж байя... гээд алга болов.
* Мадера — усан үзмийн дарс.


Top
   
PostPosted: Oct.27.16 8:07 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3721
Location: Ирмэг
Уншиж байгаа шүү :)

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Oct.28.16 3:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Хөөх Цаганкул чинь ёстой мятрашгүй хүн бна шдээ. Баярлалаа. Гоё ном шүү :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.28.16 9:47 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2601
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
4, 5-р ангид байхаасаа эхлээд хэд ч уншсан юм бүү мэд энэ номыг.. Тэр бууг нь эзэмшиж байна гэж төсөөлдөг байвшд

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Oct.29.16 9:32 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
36

Парисын хэвлэлүүд энэ өдрүүдэд ойн зэлүүд нуур шиг тайван байлаа. Хөрөнгөтнүүд утга зохиолын тухай тэргүүн, театрын жүжгүүдийн тухай шог найруулал, жүжигчдийн амьдралын тухай уншин амаа уртал эвшээцгээнэ.
Хэвлэл энэ үймээн шуугиангүй тайвшралаараа дунд хөрөнгөтнүүдийн түрүүвч рүү ширүүн дайралт бэлдэж байжээ. Роллингийн химийн пүүс жижиг өрсөлдөгчдөө дуусаад дунд зэргийнхэнтэй үзэлцэх гэж бэлтгзж байлаа. Хэвлэлүүд аль хэдийн худалдагдчихсан, сэтгүүлчид химийн үйлдвэрлэлийн талаарх зохих мэдээ сэлтээр хангагдсан байв. Улс төрийн тэргүүн өгүүллүүдэд хирдхийлгэмээр баримт мэдээ бэлджээ. Пүүсийн ерөнхий төлөвлөгөөний зөвшөөрөлгүйгээр чалчих гэж оролдсон тэнэгүүдийг хоёр гурав «алгадан», хоёр гурав халз тулалдаанаар өрсөлдөөнөөс гаргасан байв.
Парист нам гүм боллоо. Сонины хэвлэгдэх хувь баахан буурав. Иймээс ч Гобелений гудамжны жаран гуравдугаар байранд гарсан хүн амины хэрэг хэвлэлийнхний цэвэр олз боллоо.
Маргааш өглөө нь парисын далан таван сонин бүгд «аймшигт, нууц гэмт хэргийн» тухай тод гарчигтай гарцгаав. Алагдсан хүн хэн болох нь тогтоогдоогүй, бичиг баримт нь алга болсон, зочид буудалд өөр нэрээр бүртгүүлсэн байсан. Дээрэмдэх гэж алаагүй, мөнгө, алтан эдлэл юмс нь алдагдаа-гүй. Өш хонзон авах гэсэн биш бололтой. Арван нэгдүгээр өрөег эргүүлэх шахан нэгжжээ. Нууц, бүх юм нууд байна.
Өдрийн сонин чамин мэдээ нэмж сонсгов. Хүн амины хэрэг гарсан өрөөнөөс эмэгтэй хүний, таван том алмастай ясан хавчаар олдлоо. Үүгээр ч барахгүй шороотой шалан дээр эмэгтэй хүний гутлын мөр үлджээ. Энэ хавчаараас Парис үнэхээр хирдхийлээ. Алуурч нь гоёмсог хүүхэн болж таарлаа. Язгууртан хүүхэн үү? Хөрөнгөтөн хүүхэн үү? Нууц... Нууц...
Дөрвөн дагийн сонин Парисын нэрт хүүхнүүдтэй хийсэн ярилцлага нийтэлжээ.
Ер нь л Парист ганцхан Роллинг л Грифоны ресторанд суусаар Гобе-лений гудамжинд юу болсныг мэдсэнгүй. Тэрбээр тун их ууртай байсан бөгөөд Семёновыг албаар нэлээд хүлээлгэжээ. Эцэст нь нэг юм гарч ирээд буланд зогсоо машиндаа суун хүүр хадгалах газар луу яв гэж тушаав. Семёнов галзуу хүн шиг тонгочин догдгонон, сонинд юу бичсэнийг ярьж явлаа.
Таван алмастай хавчаарын тухай дурдахад Роллингийн хуруу таягийнхаа бариул дээр чичигнэж байлаа. Хүүр хадгалах газрын ойрхон очоод Роллинг гэнэт жолооч руугаа буц гэсэн дохио өгөн ухасхийснээ больж шуухитнан эргэж суув.
Хүүр хадгалах газрын үүдэнд олон хүн шахцалдана. Үнэт арьс үс нө-мөрсөн хүүхнүүд, шантгар хамартай худалдагч охид, хэрэгт дуртай нэхмэл захавчтай хаалгач авгайчууд, индүүдээгүй цамцтай, хамар дээгүүр нь хөлс бурзайсан сурвалжлагчид, тарган түнтгэр жүжигчин эрчүүдээс зүүгдсэн жүжигчин хүүхнүүд, ер нь цөмөөрөө хагас хонгилын цонх руу толгойг нь харуулан налуу гантиг хавтан дээр хэвтүүлсэн уранхай цамцтай хүүрийг харах гэж зүтгэлнэ.
Урт хумстай, хөхөрч хавагнасан том хөл нь хэтэрхий аймаар агаад шаравтар царай нь нүд хальтрам байлаа. Сахал нь гозойно.
Семёнов Роллингийн өмнө олны дундуур могой шиг зүсэн оров. Роллинг алагдсан хүнийг хор'ом хиртэй сайн ажиглалаа. Ингэж зогсохдоо нүд нь жий-тайн, мантгар хамар нь зангиран үрчийж, алтан шүд нь гялалзана.
— За харав уу, яах аргагүй мөн, мөн биз? гэж Семёнов шивгэнэнэ.
— Дахиад нэг хуурамч этгээд гэж Роллингийг хэлэх яг тэр агшинд түүний мөрөн дээгүүр цагаан шаргал үстэй толгой цухуйн нүүр лүү нь яг л зургийг нь авах мэт нэг ширтсэнээ эргэж олны дунд шингэв.
Энэ бол Шельга байлаа.
37

Семёновыг хүүр хадгалах газрын гадаа орхин Роллинг Сены гудамжин дахь буудалдаа эргэж ирэв. Тэнд өглөөнийх шигээ л чимээгүйхэн үймэлдэнэ. Зоя ирсэн ч үгүй, утасдсан ч үгүй.
Роллинг унтлагынхаа өрөөнд орж үүдээ түгжээд гутлынхаа хоншоорыг харан хивсэн дээгүүр алхлав. Орныхоо хажууд өөрийнхөө унтдаг талд зогсон сахлаа маажин нүдээ анилаа. Тэгээд өдөржин зовоосон нөгөө юмаа гэнэт санав...
«...Роллинг, Роллинг... Бид баларлаа...»
Зоя ингэж аяархан итгэлгүйхэн хэлсэн шүү дээ. Энэ үгийг Зоя өнөө шөнө хэлсэн, тэр өөрөө яриан дунд нь гэнэтхэн унтаад өгсөн. Зоягийн дуу түүнийг сэрээсэнгүй, ухааны мухарт хүрсэнгүй. Одоо түүний цөхөрсөн дуу чихэнд тодхон, тов тодхон сонсогдоно.
Роллинг пүрштэй юм шиг ухасхийв... Ингэхлээр, Мальзерб дэх миний өрөөнд Гарин тэгнэж ойчоод байсан, тэр шөнийн ресторанд Зоя догдлон тэвдсэн, Гарин чухам ямар бичиг цаас хулгайлсан бэ? гээд шаргуу асуугаад байсан, дараа нь «Роллинг, Роллинг, бид баларлаа...» гэж шивгэнэсэн, тэгээд алга болсон. Хүүр хадгалах газарт байгаа Гаринтай адилхан хүний хүүр, алмастай хавчаар, бүр яг өчигдөрхөн Зоягийн өтгөн үсэнд тэр таван чулуу гялалзаж байсныг Роллинг саналаа.
Энэ хэлхээ олон үйл явдлын дотор нэг л зүйл тодорхой байсан нь цохилтыг өөрөөсөө зайлуулах гэж Гарин адилхан хүн олж шалгарсан аргаа хэрэглэжээ. Тэгээд хүн амины хэрэг гарсан газар хаяж цагдаагийн газрынхныг Мальзерб гудамжинд авчрахын тулд Роллингийн гарын үсэгтэй бичгийг хулгайлжээ.
Нуруу руу нь хүйт оргиод явчихлаа. «Роллинг, Роллинг, бид баларлаа...» Ингэхэд Зоя хүн амины хэрэг гарна гэж таамаглажээ, эсвэл бүр мэдэж байжээ. Хүн амины хэрэг өглөөний гурав дөрвийн хооронд гарсан. (Дөрөв хагаст цагдаагийн газрынхан ирсэн.) Өчигдөр Роллинг зүүрмэглэж эхлэхдээ камин зуух дээрх цаг хоёрт арван тав дутуу байгааг илтгэн цохиж байсныг сонссон билээ. Энэ нь өчигдөр гадаад орчноос хүлээн авсан хамгийн сүүлчийн чимээ байлаа. Дараа нь Зоя алга болсон. Роллингийн гараар бичигдсэн хуудсыг устгах гэж Зоя Гобелений гудамж руу давхисан бололтой.
Хүн амины хэрэг гарна гэж Зоя яаж мэдээ вэ? Өөрөө л зохион байгуулж бэлтгэсэн байх нь дээ. Роллинг камин зуух руу ойртон зогсож гантиг хавтанг нь тохойлдон нүүрээ гараараа дарав. Тэгвэл яагаад «Роллинг, Роллинг, би баларлаа...» гэж айж сандран шивгэнэсэн юм болоо? Өчигдөр л нэг юм болж Зоягийн төлөвлөгөөг өөрчилчихжээ дээ! Юу болов? Хэзээ, хаана, яг ямар хоромд, юу болоо вэ?..
Ямар нэг алдаагаа засах хэрэгтэй байсан гэж бодъё. Гэтэл чадсан уу, үгүй юү? Гарин амьд, миний гараар бичсэн бичиг хачиг олдоогүй, адилхан хүн алагдсан байдаг. Энэ нь аварч байна уу, алж байна уу? Хэн тэр хүнийг алав? Зоягийн хамсаатан уу, эсвэл Гарин өөрөө юү?
Яагаад, яагаад Зоя алга болчихов? Зоягийн зан араншингийн эргэсэн, эргэлзсэн мөчийг олж барих гэж Роллинг эрэгцүүлэн бодож өөр ажилд дас-сан оюунаа байдгаар нь хөвчилнө. Тархи нь халсан мотор шиг чичирнэ. Зоягийн өчигдрийн байдлыг дэс дараалан үг үгээр нь нэхэн саналаа.
Одоо л энд камин зуухныхаа дэргэд өчигдрийн тэр хувьслын тухай санаж олохгүй юм бол ялагдаж, хожигдож сөнөх аюулд ч орох юм гэдгээ мэдэрлээ. Санхүүгийн том явуулга хийхээс гуравхан хоногийн өмнө хэрвээ хүн амины хэрэгтэй холбогдсон сэжиг л гарах юм бол тэгээд мөнгөн санхүүгийн хэрүүл будлиан гарч, сүйрэлд унана гэсэн үг... Роллинг ингэж цохиолтод өртөх юм бол Америк, Хятад, Энэтхэг, Европ, Африкт байгаа колонийн олон мянган үйлдвэр заводуудыг ажиллуулж байгаа зуун зуун сая долларт цохилт өгнө гэсэн үг. Цэгүүдийн оновчтой ажиллагаа хөлөө алдана... Төмөр зам, тэнгисийн суваг, уурхай, завод, банкууд, зуун мянган албан хаагчид, сая сая ажилчид, хувь нийлүүлсэн акцитай олон сая хүмүүст цөмд нь ан цав гарч үймэн шуугилдаж доголдох болно...
Роллинг аюулыг хаанаас нь яаж тэгшлэхээ мэдэхгүй байлаа. Аюул, үхлийн аюул хамарт нь тулжээ. Бодлынх нь хором бүрд сая доллар төлж байгаа юм шиг хурдан сэтгэн тал талаас нь эрэгцүүлнэ.
Химийн хааны энэ гайхамшигт байдлыг хөлийн чимээ эвдэв. (Унтлагын өрөөний цэдэрлэг рүү харсан нэгдүгээр давхрын цонх онгорхой байлаа.) Роллингийн хамаг бие чичрэн давхийв. Камин зуухны толинд үрчлээт духтай сэрэвгэр их сахалтай түгжгэр хүний дүрс тодров. Тэр хүн толгойгоо бөхийлгөсхийн Роллингийг нүд чавчихгүй ширтэнэ.
38

Роллинг гар буу нь байгаа өмднийхөө арын халаасыг олж ядан:
— Юун хүн бэ? гэж чахран дуугарав.
Түгжгэр хүн үүнийг нь мэдсэн мэт хөшигний цаагуур үсрэн оров. Тэгснээ тэндээс толгойгоо цухуйлган:
— Тайвшир, битгий хашгираад байгаач. Би таныг алахгүй, дээрэмдэхгүй гээд алгаа тэнийлгэн үзүүлж,— Нэг чухал хэрэг байна гэв.
— Энд би ажил хэрэг ярьдаггүй Мальзерб гудамж дахь дөчин наймдугаар байшиндаа арван нэгээс нэг хүртэл хүлээн авна... Тэнд л ажил хэргээ тайлагна. Та цонхоор яг хулгайч, хогийн дээрэмчин шиг орж ирлээ.
— Энэ миний буруу гэж тэр хүн хүндэтгэлтэй хэлээд, — Миний нэр овог Гастон Леклер. Би цэргийн одон тэмдэгтэй, түрүүч цолтой хүн. Би жижиг сажиг хэрэг хэзээ ч хөөцөлдөж, гүйцэтгэж явсангүй, хулгай хийж үзээгүй. Ноён Роллинг, таныг одоохон надаас уучлал гуй гэж зөвлөх байна. Эсвээс би тантай ярилцахгүй...
— Чөтгөр шулам руугаа тонил! гэж Роллинг тайвшран хэллээ.
— Хэрэв би заасан хаягаар тань тонилох юм бол таны сайн мэдэх хатагтай Монроз сөнөх нь тэр дээ.
Роллингийн хацар нь татавхийснээ Гастон руу үсрэн очив. Цаадах нь тэрбумтантай ярилцаж байгаагийн дээр бас нууц амрагийнхаа нөхөртэй ярьж байгаа юм шиг жаахан доогтой нөхөрсгөөр:
— Ингэхлээр, ноёнтон, та надаас уучлал гуй даа! гэв.
— Хатагтай Монроз хаана нуугдаж байгааг та мэдэж байна уу?
— Ингэхлээр, ноёнтон минь, бид цааш ярилцахын тулд би эхлээд таны уучлал гуйсан эсэхийг мэдмээр байна?
— Уучлаарай гэж Роллинг хашгирав.
— За зүгээр зүгээр гээд Гастон цонхноос холдон дадсан хөдөлгөөнөөр сахлаа имрэн ханиалгаснаа,— Зоя Монроз Парисаар нэг шуугиад байгаа алуурчны гарт байгаа даа.
— Хаана? (Роллингийн уруул чичрэв.)
— Сен-Клу цэцэрлэгийн ойрхон Вилль Давред. Замын хүмүүс буудалладаг зочид буудалд. Гамбетта музейгаас хоёрхон алхмын даана. Өчигдөр шөнө би тэднийг Вилль Давре хүртэл мишинаар дагасан. Өнөөдөр хаягийг нь тодорхой мэдэж авлаа.
— Зоя өөрөө түүнтэй явчихсан уу?
— Үүнийг л би юу юунаас чухалчлан мэдмээр байна гэж Гастоныг хэлэхэд Роллинг түүнийг гайхан харав.
— Ноён Гастон, уучлаарай, би нэг л ойлгохгүй байна. Энэ бүх хэрэгт та яах гэж оролцоод байгаа юм бэ? Хатагтай Монроз танд ямар хамаатай юм бэ? Та яахаараа харанхуй шөнө түүнийг дагаж мөрдөн хаана байгааг нь мэдэж авч байдаг билээ?
— За боллоо! гэж Гастон ихэмсгээр гараа урагш сунган өргөөд, — Би таныг ойлгож байна. Та надаас ингэж асуух нь зүйн хэрэг. Би хариулъя л даа. Би хатагтайд хайртай, тэгээд ч хартай хүн...
— Аан! гэж Роллинг дуугарав.
— Танд тэдний тухай тодорхой ярих уу? Би өнгөрсөн шөнө нэг аяга хатуу юм уугаад хоолны газраас гарахдаа хатагтай Монрозыг харлаа л даа. Зоя хөлсний машинд суугаад давхиж яваа харагдав. Царай нь гэж авах юмгүй байсан. Таксинд суугаад араас нь давхих хормын ажил байлаа. Зоя машинаа Гобелений гудамжинд зогсоогоод жаран гуравдугаар байшингийн орцоор орчихов. (Роллинг хатгуулсан мэт нүдээ анивчив.) Хардаж галзуурсан би гэдэг жаран гуравдугаар байшингийн гадаа замаар ухаангүй шахуу л холхиж байлаа. Гэтэл яг дөрвөн цаг арван таван минутад хатагтай Монроз миний хүулээж байсан орцоор биш, харин тэр байшинтай залгаа цэцэрлэгийн явган хаалгаар гарч ирдэг юм байна. Саарал бүрхтэй, ноосон даавуун пальтотой, хар сахалтай хүн мөрөөр нь тэвэрч явсан. Ингээд бусдыг нь та мэднэ.
Роллинг сийлмэл хээтэй бариулаас чанга зууран сандал дээрээ удаан гэгч дув дуугүй суув.., Мэдэгдэхгүй байсан зүйлс мэдэгдлээ... Гарин алуурч. Зоя хамсаатан... Гэмт хэргийн учир тодорхой боллоо. Тэд Гобелений гудамжинд хуурамч Гариныг албаар алж Роллингийг хар хэрэгт хутган, тэгснээрээ айлган сүрдүүлж ихээхэн мөнгө авч аппаратаа хийх гэжээ. Үнэнч түрүүч, сонгодог тэнэг Гастон гэнэгүй тохиолдлоор гэмт хэргийг олж мэджээ. Ингэхлээр цөм ойлгомжтой. Тун шийдэмгий, хайр найргүй ажиллах хэрэгтэй.
Роллингийн нүдэнд уур хилэн хурав. Тэрбээр босож сандлаа өшиглөж зайлуулаад:
— Би цагдаагийн газар луу утасдая. Та надтай цуг Вилль Давре руу яваарай.
Гастон инээвхийлэхэд сэрэвгэр сахал нь сунав.
— Энэ хэрэгт цагдаагийн газрыг оролцуулахгүй байвал дээр. Бид өөрсдийнхөө хүчээр дөнгөх байх.
— Алуурчин, түүний хамсаатныг би баривчлан хогийн этгээдүүдийг үнэн шүүхийн гарт өгөхийг би хүсэж байна гэж Роллинг нуруугаа цэхлэн хэлэв. Дуу нь яг л ган шиг сонсогдоно.
Гастон ямар нэг ойлгомжгүй зангаа хийгээд:
— Тийм нь ч тийм... Гэхдээ надад үхэхээс бусдыг үзсэн зургаан эр бий... Би тэднийг цагийн дараа л гэхэд хоёр машинаар Вилль Давред аваачиж чадна... Харин цагдаагийн газартай бүү холбоо барь, танаас гуйя...
Роллинг энэ үгийг үл тоомсорлон, камин зуухны тавиур дээрх утасны харилцуурыг өргөлөө. Гастон бүр ч хурднаар гарыг нь шүүрэн авч:
— Бүү утасдаач! гэв.
— Яагаад?
— Энэ чинь хамгийн тэнэг хэрэг... (Роллинг дахин утас руу сарвайв.) Ноён Роллинг, та ухаантай хүн, шууд ил хэлдэггүй зүйл гэж байдгийг та мэднэ шүү дээ... Бүү утасдаач, би танаас гуйж байна... Аах золиг гэж!... Утасдах л юм бол та бид хоёр хоёулаа цаазын заазуурт цавчигдана... (Роллинг уурлан Гастоны элэг рүү түлхэн харилцуурыг булааж авав.) Гастон Роллингийн чих рүү түргэнээр: — Таны тушаалаар хатагтай Зоя Гобелений гудамжинд суудаг нэг орос инженерийг хурдхан шиг нөгөө ертөнцөд тонилгохыг надад даалгасан юм. Өнгөрсөн шөнө даалгаврыг биелүүлсэн. Одоо миний залууст урьдчилгаа арван мянган франк хэрэгтэй. Мөнгө чинь одоо танд байна уу?
Арван таван минутын дараа Сена гудамжинд оүрхүүл нь сөхөөстэй машин ирж зогслоо. Роллинг түүнд яаран суув. Машин нарийхан гудамжинд эргэх үед байшингийн гүдгэрийн араас Шельга гарч ирэн машины тэвшнээс шүүрэн барьж арын тавиур дээр зогсож явав.
Машин эргийн гудамжаар явсаар байлаа. Тэгээд хэзээ ч юм Робеспьер* мөнхийн энх амгалан, мөнхийн үнэнч шударгын агуу их гэрээнд хүн төрөлхтнийг гарын үсэг зуруулах гэж тариан түрүү барин тангараглаж байсан, одоо Эйфелийн дамхаг сүндэрлэн хоёр хагас сая цахилгаан лаа цамхгийн ган зангилаан дээгүүр сум шиг зурайн асаж унтран гүйж янз бүрийн зураг зуран, Парисын тэнгэрт шөнөжингөө: «Ноён Ситроены хямдхан, эдэлгээ сайтай машиныг худалдан авцгаагаарай» гэж бичин гялбалзах Марс талбайн захаар давхилаа.
* Робеспьер Максимилиан (1758-1794 он), Агуу их Францын хувьсгалын зүтгэлтэн, якобины диктатурт хувьсгалт засгийн газрын тэргүүн.
39

Чийгтэй дулаахан шөнө байв. Шалнаас тааз тулах том онгорхой цонхны цаана үл үзэгдэх навчис шарчигнан байснаа чимээгүй болов. «Хар хөөндэй» гэдэг зочид буудлын хоёрдугаар давхрын нэг өрөөнд чимээгүй, харанхуй байлаа. Цэцэрлэгийн чийглэг сайхан агаар сүрчигний үнэртэй нэгдэнэ.
Өрөөний хаалга дуугаран хивсэн дээгүүр хөлийн чимээ гарав. Хүний бүдэгхэн дүрс өрөөний голд зогсчихлоо. Тэр хүн аяархнаар (оросоор):
— Одоо шийдэх хэрэгтэй. Гуч, дөчин минутын дараа машин ирнэ. За тэгээд за юу, үгүй юу?
Орон дээр хөдлөх чимээ гарсан ч хариулсангүй. Тэрбээр бүр ойртон:
— Зоя, ойлгооч дээ.
Гарин тонгойн Зоягийн нүүр лүү харснаа орных нь хажууд суун:
— Мөнгө, эрх дарх, алдар нэр юунд хэрэгтэй байсныг өнөөдөр л мэдлээ. Таныг өөртөө татахад л хэрэгтэй ажээ. Танаас салахыг би хүсэхгүй, салах ч үгүй гэв.
— Аахайс! гэж Зоя дуугарав.
— «Аахайс!» гэдэг чинь тодорхойгүй хариу байна. Та ухаантай, өөрийгөө хүндэлдэг эмэгтэй, таныг ингэж шахах шаардахад тун их дургүйдэж байгаа. Гээд өөр арга алга! Хэрэв та Роллинг руу явах юм бол би тэмцэнэ. Цаазын заазуур луу Роллингийг, таныг, өөрийгөө ч түлхэнэ.
— Роллингийн оронд та надад юу өгч чадах юм бэ? Би үнэтэй хүүхэн шүү.
— Оливин бүс.
— Юу?
— Оливин бүс. Хм, үүнийг тайлбарлах тун төвөгтэй. Бүхэл бүтэн нэг орой хэрэгтэй, ном бичгээ харж байгаад ярьж өгье. Одоо бол бид хорин минутын дараа явах ёстой. Оливин бүс энэ дэлхийг эзэмших эрх дарх мөн. Танай Роллингийг үүднийхээ жижүүр болгоно. Ийм л бүс дээ. Хоёр жилийн дараа гэхэд миний гарт байх болно. Та зүгээр нэг баян эмэгтэй, энэ дэлхий дээрх хамгийн баян эмэгтэй болоод ч зогсохгүй дээ.
Ингэхлээр уйтгартай болох байхаа. Гэхдээ эрх дарх! Дэлхий дээр байгаагүй их эрх дарх гэдэг бахархал! Үүнийг олж авах бидний арга Чингис хааныхаас боловсронгуй юм. Та дээд тэнгэрийн хүндэтгэл гэдгийг үзмээр байна уу? Танд зориулан таван тивд сүм бариулна. Таны ариун дүрс—баримлыг усан үзмийн хонгорцгоор чимнэ.
— Яасан явцуухан, бэртэгчин үзэл вэ...
— Би тоглоогүй шүү. Хүсвэл бурхан тэнгэрийг ч юм уу, аль эсвэл чөтгөр шулмыг захирагч болж болно. Таны таалал мэдэх хэрэг! Бүх хүн төрөлхтөн таны эрхэнд орох юм чинь. Хүмүүсийг устгах хүсэл ч танд төрөх болно. Үүнийг ч биелүүлж чадна. Тан шиг ийм хүүхэн л Оливин бүсийн хязгааргүй баялгийг юунд хэрэглэх учраа олно. Би танд ашигтай санал тавьж байна. Хоёр жил үзэлцэхэд би Оливин бүсийг нэвтэлж чадна. Та итгэхгүй байна уу?..
Зоя хурдхан санаа алдав. Өндийн сууж үсээ илэв. (Энэ нь сайхан зантай байгаагийн илрэл аж.)
— За, ирээдүйд Оливин бүс юм биз дээ. Одоо танд юу байна? гэж Зоя хавчаараа шүдэндээ зуун хэллээ.
— Одоо40

Гарины тагттай өрөөний цонх нь хаалттай, хөшиг нь татаастай байв. Хананд тулган хоёр чемодан тавьжээ. («Хар хөөндэйд» долоо илүү хонож байгаа аж.) Гарин үүдээ түгжив. Зоя ширээ тохойлдон, чийдэнгийн гэрлээс нүүрээ халхлан суулаа. Бороонд өмсдөг ногоон торгон цув нь үрчийчихсэн, үсээ хайнгадуухан самнаж янзалсан агаад царай нь ядрангуй ажээ. Ийм үедээ Зоя жирийнхээсээ илүү хөөрхөн байлаа. Гарин чемоданаа онгойлгож:
— За, энэ миний аппарат гээд хоёр төмөр хайрцаг гаргаж ширээн дээр тавьсны нэг нь хэрчсэн хоолой шиг нарийхан, нөгөө нь арван хоёр талсттай түрүүчийнхээсээ гурав дахин том голчтой ажээ.
Гарин хоёр хайрцгаа угсран ташуу эргүүдээр бэхлэв. Хоолойг камин зуухны сараалж руу чиглүүлээд арван хоёр талст хайрцгийнхаа бөөрөнхий тагийг сөхлөө. Тэр хайрцаг дотор арван хоёр шаазан аяга бүхий хүрэл цагариг босгон тавьжээ.
— Энэ бол загвар гээд хоёр дахь чемоданаас гурвалжингуудтай хайрцаг гаргаж ирэв.
— Энэ загвар нэг цаг ажиллахыг ч тэсвэрлэж чадахгүй. Аппаратыг арав дахин илүү чанартай, онцгой хатуу материалаар хийх хэрэгтэй. Гэтэл дэндүү хүнд болох юм. Харин одоо дандаа нэг газраас нөгөөд арга буюу нүүсээр байна. (Цагаригийн шаазан аяга бүрд нэг нэгээр нь арван хоёр гурвалжин суулгав.) Гаднаас нь юу ч харагдахгүй, юу ч ойлгогдохгүй. Аппаратыг дагуу зүсэж үзүүлсэн зураг энэ байна.— Ингэж хэлээд Гарин Зоягийн дээрээс тонгойн үсий нь үнэртсэнээ бичгийн цаасны тал дээр зурсан схем дэлгэн үзүүлэв. — Манай энэ өрсөлдөөнд би бас л тан шиг амь өрсөн азаа турших ёстой гэж та хүсэж байгаа шүү дээ... Тэгэхлээр энийг хараач... Энэ бол үндсэн схем..
del
Ёстой энгийн хоёр хоёрын хэд вэ гэдэг шиг л юм. Одоо болтол хэн ч энэ аппаратыг хийгээгүй нь цэвэр тохиолдлын зүйл шүү дээ. Хамаг нууц нь энгийн прожекторын тольтой хэлбэрээрээ адилхан гипербола толь (А), гиперболын хүрээ маягтай хийсэн хэсэг шамонит (В) хоёрт л байгаа юм. Гипербола хэлбэртэй толины хууль нь ийм юм. За харж бай.
del1
Гэрлийн цацраг гипербола толины дотор талд тусаж нэг цэгт бөөгнөрнө. Энэ нь ч энгийн, бүхэнд ойлгомжтой зүйл. Харин өдий болтол мэдэгдээгүй нэг зүйл бий. Энэ нь гипербола толины доторх энэ дэгт халуунд хэт тэсвэртэй, зүлгэлт сайтай шамонитаар хийсэн эргэх хоёр дахь гиперболоидыг эсрэг харуулан байрлуулдаг. Оросын умардад шамонитын нөөц шавхагдашгүй их юм. Ингэхлээр цацраг яах вэ?
(А) толинд туссан дацраг нэг цэгт бөөгнөрөн хоёрдугаар гиперболоидын (В) өнгөн талд ойн буухад гиперболоид (В) бүх цацрагийг нэгтгэн хэмжээгүй голчтой нэг цадраг буюу «тасам туяа» болгоно. Микрометрийн эргээр хоёрдугаар гиперболоидыг (В) эргүүлэн «тасам туяаг» өөрийнхөө хүссэнээр өргөн нарийн болгож болно. «Тасам туяа» агаарт илчээ бараг алдахгүй. Иймд би «тасам туяаг» зүү шиг нарийхан болгож ч чадна.
del2
Зоя Гарины яриаг сонсож сууснаа босож хуруунуудаа чад пяд хийлгэн инчдээд дахин өвдгөө тэврэн суув.
— Би анх удаа туршилт хийхдээ хэд хэдэн энгийн царцуу тосон лааны гэрлийг эх болгосон. Гиперболоидыг (В) зохих ёсоор тохируулан байрлуулж «тасам туяаг» нэхмэлийн зүү шиг нарийхан болгоод ямх хирийн зузаан банзыг түүгээрээ амархан хэрчиж байлаа. Тэр үед л бид цацрагт эрчим хүчний жижигхэн боловч маш хүчтэй эх булгийг бий болгох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Амь насаа алдсан миний хоёр туслах гурван жил хөдөлмөрлөж байж энэ нүүрсэн гурвалжинг хийсэн юм. Энэ гурвалжингийн гаргах эрчим хүч маш их, жишээ нь аппаратад байрлуулан шатаахад (таван минут хиртэй асдаг юм) төмөр замын гүүрийг хэдэн хормын дотор тас хэрчих тийм хүчтэй «тасам туяаг» гаргаж байгаа юм даа... Ямар их боломж нээгдэж байгааг та ойлгож байгаа биз дээ? Ийм «тасам туяаны» хүчинд тэсвэрлэх зүйл байгальд байхгүй... Барилга байшин, цайз цамхаг, хуягт хөлөг онгоц, нисэх онгоц, уул хад, газрын гадарга юуг л бол юуг миний туяа хэрчиж, хэсэглэж, нэвтрэн орж чадна...
Гарин гэнэт яриагаа таслан толгойгоо өргөн чимээ чагнав. Цонхны цаана чимээ гаран хайрга шажигнан машины мотор дуугарав. Гарин цонх руу үсрэн хөшигний цаагуур орчихов. Шороотой ягаан хилэн хөшигний даанах Гарины дүрс нэг хэсэгтээ царцах мэт зогссоноо татвас хийн цочин хөдлөхийг Зоя харж байлаа. Гарин хөшигний цаанаас гулган гарч ирээд:
— Гурван машинтай найман хүн ирлээ. Эд биднийг баривчлах гэж яваа. Роллингийн машин ч байх шиг байна. Зочид буудалд жижүүр, та бид хоёроос өөр хэн ч байхгүй гэж шивгэнээд явган ширээнээс гар буугаа аван пиджакныхаа халаас руу хурдхан шургуулчихав. — Намайг ч амьдаар нь тавина гэж байхгүй л дээ гэснээ Гарин гэнэт хамрынхаа самсааг үрчин хөгжилтэйгээр,
— За Зоя минь, шийд дээ! Үгүй юү, за юү? Дахин ийм боломж олдохгүй шүү.
— Та чинь галзуураа юу? гэж Зоя уурлан залуужих мэт болж,— Амиа авар, зугтаагаач?... гэв.
Гарин сахлаа хөдөлгөн:
— Найман хүн, энэ чинь юу ч биш! гээд аппаратаа гялсхийтэл хаалга руу чиглүүлэн халаасаа тэмтрэв. Гэнэт царай нь хувьсхийн «Чүдэнз, чүдэнз алга...» гэж шивгэнэв.
Гарин Зояг шалгах гэж энэ үгийг хэлсэн байж ч болох юм. Эсвэл үнэхээр чүдэнз байсангүй юү? Энэ мөчид чүдэнз амины үнэтэй байлаа. Гарин Зоя руу үхлээ хүлээсэн амьтан шиг ширтэнэ. Зоя ухаан хагас, зүүдэн дундаа ч юм шиг болон буйдан дээрээс цүнхээ шүүрэн хайрцаг чүдэнз гаргаж ирээд хүчлэн сарвайв. Гарин тэмтчин Зоягийн мөсөн хурууны үзүүрт хүрлээ.
Эргүүлгэн шатаар их л болгоомжилсон хөлийн чимээ ойртов. миний аппарат, нүүрсэн гурвалжингууд. Алив, миний өрөө рүү очъё, би танд аппаратаа үзүүлье.
— Ялихгүй л юм байна. За яахав үзье л дээ.40

Гарины тагттай өрөөний цонх нь хаалттай, хөшиг нь татаастай байв. Хананд тулган хоёр чемодан тавьжээ. («Хар хөөндэйд» долоо илүү хонож байгаа аж.) Гарин үүдээ түгжив. Зоя ширээ тохойлдон, чийдэнгийн гэрлээс нүүрээ халхлан суулаа. Бороонд өмсдөг ногоон торгон цув нь үрчийчихсэн, үсээ хайнгадуухан самнаж янзалсан агаад царай нь ядрангуй ажээ. Ийм үедээ Зоя жирийнхээсээ илүү хөөрхөн байлаа. Гарин чемоданаа онгойлгож:
— За, энэ миний аппарат гээд хоёр төмөр хайрцаг гаргаж ширээн дээр тавьсны нэг нь хэрчсэн хоолой шиг нарийхан, нөгөө нь арван хоёр талсттай түрүүчийнхээсээ гурав дахин том голчтой ажээ.
Гарин хоёр хайрцгаа угсран ташуу эргүүдээр бэхлэв. Хоолойг камин зуухны сараалж руу чиглүүлээд арван хоёр талст хайрцгийнхаа бөөрөнхий тагийг сөхлөө. Тэр хайрцаг дотор арван хоёр шаазан аяга бүхий хүрэл цагариг босгон тавьжээ.
— Энэ бол загвар гээд хоёр дахь чемоданаас гурвалжингуудтай хайрцаг гаргаж ирэв.
— Энэ загвар нэг цаг ажиллахыг ч тэсвэрлэж чадахгүй. Аппаратыг арав дахин илүү чанартай, онцгой хатуу материалаар хийх хэрэгтэй. Гэтэл дэндүү хүнд болох юм. Харин одоо дандаа нэг газраас нөгөөд арга буюу нүүсээр байна. (Цагаригийн шаазан аяга бүрд нэг нэгээр нь арван хоёр гурвалжин суулгав.) Гаднаас нь юу ч харагдахгүй, юу ч ойлгогдохгүй. Аппаратыг дагуу зүсэж үзүүлсэн зураг энэ байна.— Ингэж хэлээд Гарин Зоягийн дээрээс тонгойн үсий нь үнэртсэнээ бичгийн цаасны тал дээр зурсан схем дэлгэн үзүүлэв. — Манай энэ өрсөлдөөнд би бас л тан шиг амь өрсөн азаа турших ёстой гэж та хүсэж байгаа шүү дээ... Тэгэхлээр энийг хараач... Энэ бол үндсэн схем..
del
Ёстой энгийн хоёр хоёрын хэд вэ гэдэг шиг л юм. Одоо болтол хэн ч энэ аппаратыг хийгээгүй нь цэвэр тохиолдлын зүйл шүү дээ. Хамаг нууц нь энгийн прожекторын тольтой хэлбэрээрээ адилхан гипербола толь (А), гиперболын хүрээ маягтай хийсэн хэсэг шамонит (В) хоёрт л байгаа юм. Гипербола хэлбэртэй толины хууль нь ийм юм. За харж бай.
del1
Гэрлийн цацраг гипербола толины дотор талд тусаж нэг цэгт бөөгнөрнө. Энэ нь ч энгийн, бүхэнд ойлгомжтой зүйл. Харин өдий болтол мэдэгдээгүй нэг зүйл бий. Энэ нь гипербола толины доторх энэ дэгт халуунд хэт тэсвэртэй, зүлгэлт сайтай шамонитаар хийсэн эргэх хоёр дахь гиперболоидыг эсрэг харуулан байрлуулдаг. Оросын умардад шамонитын нөөц шавхагдашгүй их юм. Ингэхлээр цацраг яах вэ?
(А) толинд туссан дацраг нэг цэгт бөөгнөрөн хоёрдугаар гиперболоидын (В) өнгөн талд ойн буухад гиперболоид (В) бүх цацрагийг нэгтгэн хэмжээгүй голчтой нэг цадраг буюу «тасам туяа» болгоно. Микрометрийн эргээр хоёрдугаар гиперболоидыг (В) эргүүлэн «тасам туяаг» өөрийнхөө хүссэнээр өргөн нарийн болгож болно. «Тасам туяа» агаарт илчээ бараг алдахгүй. Иймд би «тасам туяаг» зүү шиг нарийхан болгож ч чадна.
del2
Зоя Гарины яриаг сонсож сууснаа босож хуруунуудаа чад пяд хийлгэн инчдээд дахин өвдгөө тэврэн суув.
— Би анх удаа туршилт хийхдээ хэд хэдэн энгийн царцуу тосон лааны гэрлийг эх болгосон. Гиперболоидыг (В) зохих ёсоор тохируулан байрлуулж «тасам туяаг» нэхмэлийн зүү шиг нарийхан болгоод ямх хирийн зузаан банзыг түүгээрээ амархан хэрчиж байлаа. Тэр үед л бид цацрагт эрчим хүчний жижигхэн боловч маш хүчтэй эх булгийг бий болгох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Амь насаа алдсан миний хоёр туслах гурван жил хөдөлмөрлөж байж энэ нүүрсэн гурвалжинг хийсэн юм. Энэ гурвалжингийн гаргах эрчим хүч маш их, жишээ нь аппаратад байрлуулан шатаахад (таван минут хиртэй асдаг юм) төмөр замын гүүрийг хэдэн хормын дотор тас хэрчих тийм хүчтэй «тасам туяаг» гаргаж байгаа юм даа... Ямар их боломж нээгдэж байгааг та ойлгож байгаа биз дээ? Ийм «тасам туяаны» хүчинд тэсвэрлэх зүйл байгальд байхгүй... Барилга байшин, цайз цамхаг, хуягт хөлөг онгоц, нисэх онгоц, уул хад, газрын гадарга юуг л бол юуг миний туяа хэрчиж, хэсэглэж, нэвтрэн орж чадна...
Гарин гэнэт яриагаа таслан толгойгоо өргөн чимээ чагнав. Цонхны цаана чимээ гаран хайрга шажигнан машины мотор дуугарав. Гарин цонх руу үсрэн хөшигний цаагуур орчихов. Шороотой ягаан хилэн хөшигний даанах Гарины дүрс нэг хэсэгтээ царцах мэт зогссоноо татвас хийн цочин хөдлөхийг Зоя харж байлаа. Гарин хөшигний цаанаас гулган гарч ирээд:
— Гурван машинтай найман хүн ирлээ. Эд биднийг баривчлах гэж яваа. Роллингийн машин ч байх шиг байна. Зочид буудалд жижүүр, та бид хоёроос өөр хэн ч байхгүй гэж шивгэнээд явган ширээнээс гар буугаа аван пиджакныхаа халаас руу хурдхан шургуулчихав. — Намайг ч амьдаар нь тавина гэж байхгүй л дээ гэснээ Гарин гэнэт хамрынхаа самсааг үрчин хөгжилтэйгээр,
— За Зоя минь, шийд дээ! Үгүй юү, за юү? Дахин ийм боломж олдохгүй шүү.
— Та чинь галзуураа юу? гэж Зоя уурлан залуужих мэт болж,— Амиа авар, зугтаагаач?... гэв.
Гарин сахлаа хөдөлгөн:
— Найман хүн, энэ чинь юу ч биш! гээд аппаратаа гялсхийтэл хаалга руу чиглүүлэн халаасаа тэмтрэв. Гэнэт царай нь хувьсхийн «Чүдэнз, чүдэнз алга...» гэж шивгэнэв.
Гарин Зояг шалгах гэж энэ үгийг хэлсэн байж ч болох юм. Эсвэл үнэхээр чүдэнз байсангүй юү? Энэ мөчид чүдэнз амины үнэтэй байлаа. Гарин Зоя руу үхлээ хүлээсэн амьтан шиг ширтэнэ. Зоя ухаан хагас, зүүдэн дундаа ч юм шиг болон буйдан дээрээс цүнхээ шүүрэн хайрцаг чүдэнз гаргаж ирээд хүчлэн сарвайв. Гарин тэмтчин Зоягийн мөсөн хурууны үзүүрт хүрлээ.
Эргүүлгэн шатаар их л болгоомжилсон хөлийн чимээ ойртов.
41

Хэдэн хүн хаалганы цаана зогслоо. Тэдний амьсгаа нь хүртэл сонсогдоно. Гарин францаар:
— Хэн бэ? гэж чанга асуув.
— Цахилгаан иржээ гэсэн хэдэр дуу гарснаа,— Хаалгаа онгойлгоорой!..гэв.
Зоя Гарины мөрнөөс чимээгүйхэн шүурэн авч толгой сэгсрэв. Гарин түүнийг өрөөний буланд аваачин хивсэн дээр хүчээр суулгаад эргэж аппарат руугаа харайн ирж:
— Цахилгаанаа хаалганы доогуур шургуулчих гэж хашгирав.
— Онгойлго гэж байхад онгойлгох л хэрэгтэй гэж нөгөө дуу гарав.
Өөр нэг болгоомжилсон дуу:
— Наана чинь эмэгтэй хүн байна уу?
— Тиймээ, байна.
— Эмэгтэйгээ гаргаад өгчих, таныг яах ч үгүй.
— Одоохон тонилцгоохгүй юм бол минутын дараа та нараас нэг ч хүн амьд үлдэхгүй шүү... гэж Гариныг хорсолтойгоор хашгирахад хаалганы цаанаас:
— Өө-хөө-хөө!.. Ха-ха-ха!.. Го-го-го!.. гэж орилон хөхрөн хаалга түлхэж бариул эргэлдэн, тотгоны дээрээс бөөн бөөн шавар асгарав. Зоя Гарины нүүрийг нүд салгалгүй ширтэнэ. Гарины царай хувхай цайсан ч хурдан баттай хөдөлж байлаа. Өвдөглөн сууж аппаратынхаа микрометрийн эргийг эргүүлнэ. Хэдэн ширхэг чүдэнз гарган ширээн дээр хайрцгийнх нь хажууд бэлтгэн тавив. Тэгээд буугаа гартаа аван цэхлэн зогсож хүлээнэ. Хаалга доргин ганхана. Гэнэт цонхны шил бутарч хөшиг хөдлөв. Гарин тэр хоромд цонх руу нэг буудчихаад чүдэнз асаан аппарат руу хийгээд бөөрөнхий тагийг нь тап хийтэл хаав.
Буудсаных нь дараа хором хиртэй чимээгүй болсноо дахин үүд цонх хоёроос нэгэн зэрэг дайрав. Үүдийг ямар нэг хүнд юмаар цохиход яс модноос хэлтэрч үсэрнэ. Цонхны хөшиг татагдан хэрдэгтэйгээ унав.
— Гастон! гэж Зоя хашгирав.
Цонхны тагтны төмөр сараалжин дээгүүр амандаа урт эвхдэг хутга үмхсэн Нугасан Хамар шурган орж ирлээ. Хаалга одоохондоо санжганан тогтсоор байв. Цаас шиг цайж цонхийсон Гарин микрометрийн эргийн эргүүлнэ. Зүүн гарт нь буу нь гялалзана. Аппарат дотор их гэрэл гарч дөл өрвөлзөнө. Аппаратын дурангаас ханан дээр тусах гэрлийн цэг жижгэрсээр ханын цаас шатаж эхлэв. Гастон Гарины гар бууг хялалзан хялалзсаар хана даган гэтэж үсрэхэд бэлтгэнэ. Хутгаа испан маягаар ирийг нь өөр лүүгээ харуулан барьжээ. Гэрлийн цэг нүд сохлом хурц болов. Хаалганы салба цохигдсон самбарын дундаас сахалтай нүүрнүүд цухалзав... Гарин аппаратаа хоёр гараараа шүүрэн авч Нугасан Хамар луу гялсхийтэл чиглүүлэв...
Гастон хашгирах ч гэсэн юм уу, эсвэл амьсгал авах ч гэсэн юм уу амаа ангайхыг Зоя харж амжив... Утаат зурвас Гастоны цээжийг зүсэн өнгөрөхөд гараа өргөх аядсанаа хивсэн дээр унаад өгөв. Мөртэй толгой нь их биенээсээ яг л хэрчим талх шиг салан өнхөрлөө.
Гарин аппаратаа үүд рүү эргүүлэв. «Тасам туяа» замдаа гэрлийн утсыг тас хэрчихэд чийдэн унтарлаа. Зүү шиг нарийхан шулуун хурц цацраг үүдэн дээгүүр гялалзахад мод шажигнан үйрэх сонсогдов. «Тасам туяа» арай доох-нуур гялалзан зуурчив. Муур бяц гишгэсэн юм шиг богинохон орилох чарлах чимээ гарч хүн өнхрөн унах сонсогдоно. Туяа шалнаас хоёр тохой өндөрт эргэлдэнэ. Махны шатсан үнэр гарав. Гэнэт чив чимээгүй болж зөвхөн аппаратын дөл шажигнана.
Гарин ханиалган, гэмшингүй сөөнгө дуугаар:
— Бүгдээрээ үхчихлээ гэв.
Хагархай цонхны цаана үл үзэгдэх далдуу моддын дээгүүр шөнийн нойрмог салхи шуугина. Машинууд зогсож байгаа харанхуйн дундаас оросоор:
— Пётр Петрович, та амьд уу? (Гарин цонх руу очив.) Байзнаарай, битгий буудаарай, би Шельга байна. Бид тохиролцсон шүү дээ, санаж байгаа биз дээ? Би Роллингийн машинд байна. Зугтаах хэрэгтэй. Аппаратаа аврах ёстой. Нааш ир, би хүлээж байя...
42

Бутэн сайны орой профессор Рейхер заншсан ёсоороо дөрөвдүгээр давхрын-хаа жижгэвтэр тагтан дээр шатар тоглож суулаа. Түүнтэй хайртай шавь Генрих Вольф нь тоглож байв. Тэд шатраа харан тамхи татацгаана. Урт гудамжны цаагуур үдшийн гэгээ тасарч байлаа. Бүгчим харанхуй байв. Тагтны хамрыг бүрсэн ороонго өвс үл хөдөлнө. Оддын доор цардмал талбай эзгүй ханхайна.

Профессор аахилан шуухитнан яаж нүүхээ бодно. Шар хумстай том гараа өргөснөө юунд ч хүрсэнгүй, харин амнаасаа навчин тамхиа аван:

— Байз, байз, бодъё гэхэд,

— Бод бод гэж Генрих хэлэв.

Генрихийн өргөн духтай, тэгш шанаат, богино шулуухан хамартай сайхан царайг харахад хүчирхэг машин амарч байгаа юм шиг санагдана. Профессор нэлээн сэтгэлийн хөдөлгөөнтэй (ахмад үеийнхний чанар) агаад ган өнгөт сахал нь намилзан, үрчлээт духан дээгүүр нь улаан улаан толбо тодорно.

Цэцгэн өнгөт бүрхүүлтэй өндөр дэн тэдний царайг гэрэлтүүлнэ. Хэдэн чаргар ногоон амьтад гэрэл тойрон эргэлдэж эргэлдэж хоёр бурхан тэнгэрийг эзэгнэгчдийн тоглоомоор тоглож суухад байлцаж байгаагаа үл ойлгосон мэт цэг шиг нүдээрээ гялалзан сахлаа гозойлгон дөнгөж сая индүудсэн бүтээлэг дээр суув. Өрөөнд цаг арвантаа цохилоо.

Профессорын ээж Рейхер авгай цэвэрхэн чавганц хөдөлгөөнгүй сууна. Хиймэл гэрэлд уншиж, нэхэж чадахаа больжээ. Алсад, өндөр байшингуудын гэрэл гялалзах шөнийн харанхуйд чулуун Берлин асар том гэдэг нь мэдрэгдэнэ. Хэрэв шатрын хөлгийн ард суугаа хүү, дэнгийн бүдэг гэрэл, ширээний бүтээлэг дээрх ногоон амьтад аль аль нь байгаагүй бол өнгөрсөн энэ жилүүдэд хэчнээн олон удаа Рейхер авгайн цусгүй нүүрийг хагшаасан аймшиг сэтгэлийнх нь мухраас босож ирэх байсан биз ээ. Энэ бол хотын дээр, энэ тагтны дээр нэгэн цагт бууж болох сая сая хүний аюул байлаа. Аюул таригчдыг Фриц, Иоганн, Генрих, Отто гэдэггүй харин олон түмэн гэдэг байв. Бие биетэйгээ яг адилхан сахал үсээ хагас хугас хуссан, төмөр, тугалганы үртэс шингэсэн, цардмал элгэвчтэй тэд хүдэр шазуураа зүүн их зүйлийг хүсэн шаардаж гудамж талбайг дүүргэдэг байсан юм.

Рейхер авгайн сүйт хархүү Отто Рейхер нь Францын хааныг ялан дийлээд Седан* хотоос буцаж ирж байсан сайхан цагийг санав. Отто замын тоос нэвт шингэсэн, сахал үс нь ургасан чанга дуутай нэгэн байж билээ. Рейхер авгай тэгэхэд цэнхэр плаажтай, тууз зангидсан, цэцэг тэвэрсэн хүүхэн хотын захад түүнийг угтсан юм. Тэр үед Герман улс сахалт Оттотойгоо, бахархал итгэл хоёртойгоо аз жаргал, ялалт өөд нисэж явсан билээ. Удахгүй бүх дэлхийг байлдан эзэлнэ... гэцгээж байжээ.

Гэтэл Рейхер авгайн амьдрал нүд ирмэхийн зуур өнгөрчээ. Дэлхийн нэгдүгээр дайн ч дууслаа. Сая сая хүний хүүр дотроос хөлөө арайхийн сугалан авцгаажээ. Тэгтэл олон түмэн бий болов. Тэдний дуулган доорх нүдийг нь сайн хар. Энэ олон харц герман хүнийх биш, эрс шулуун, баяр баясгалангүй, ойлгомжгүй байлаа. Тэдний харцанд юу байгааг ойлгож ухааршгүй аж. Рейхер авгайн айдас хүрнэ.

Тэднийд өнөөдөр Алексей Семёнович Хлынов орж ирлээ. Тэрбээр амралтын өдрийн өнгөнд тааруулан цэвэрхэн саарал костюм өмсжээ.

Хлынов Рейхер авгайд мэхийн ёсолж өдрийн мэнд хүргээд сайхан сэтгэлээр үрчилзэн шатрын хөлөг рүү нүд ирмэн дохих профессорын хажууд суулаа. Ширээн дээр сэтгүүл, гадаадын сонинууд харагдана. Профессор Германы бүхий л сэхээтнүүдийн адил ядуухан амьдарна. Шампан дарс болон элдэв хачиртай оройн хоолноос илүү үнэтэй сайхан яриа, хорин пфеннигийн үнэтэй навчин тамхи, саяхан индүүдсэн бүтээлэг дээрх чийдэнгийн зөөлөн дулаан гэрлээр түүний хүлээн авалт хязгаарлагдана.

Жирийн өдрүүдэд профессор өглөөний долоогоос оройн долоо хүртэл дуу цөөнтэй, ажил хэрэгч, хатуу шаардлагатай байдаг бол бүтэн сайнд «нөхдийнхөө хамт зөгнөлийн оронд дуртайяа зугаалдаг аж». Тэрбээр асаасан «навчин тамхины үзүүрээс үзүүр хүртэл» ярих дуртай ажээ.

— Байз, байз, нэг бодоодхъё гэж утаанд умбасан профессорыг дахин хэлэхэд,

— Тэг тэг гэж Вольф хүйтэн эелдэг байдлаар хариулав.

Хлынов парисын «Л’ Энтрансижан» сониныг эргүүлэн нэгдүгээр хуудсан дээрх «Вилль Давред гарсан учир битүүлэг гэмт хэрэг» гэдэг гарчгийн дорх хэдэн хэсэг хэрчигдсэн долоон хүний дүрсийг харав. «Хэдэн хэсэг бол хэдэн хэсэг л байгаа биз» гэж хайнгадуухан санатал, уншсан зүйл анхаарлыг нь татаж нэгийг бодогдуулав.

«...Гэмт хэргийг одоо болтол мэдэгдээгүй ямар нэг зэвсгээр эсвэл улайссан төмөр утсаар, эсвэл асар их хүчдэлтэй илчний цацрагаар үйлдсэн бололтой. Гэмт хэрэгтний яс үндэс, гадаад төрхийг тогтоож чадлаа. Энэ нь бидний бодож байснаар орос хүн (буудлын үйлчлэгчийн хэлснээр гадна төрхийг нь бичжээ) байв. Гэмт хэрэг гарсан шөнө түүнтэй хамт эмэгтэй хүн байжээ. Өөр юу ч мэдэгдээгүй бөгөөд энэ хэрэг оньсого мэт байна. Фонтенебло ой дахь цуст олдвор энэ оньсгыг тайлахад сэжүүр өгч ч магадгүй. Тэр ойд замаас гучаад метрийн зайдуу газраас хэн нь үл мэдэгдэх, ухаангүй хэвтээ хүн олдов. Биен дээр нь сумны дөрвөн шарх байв. Баримт бичиг нь алдагджээ. Үхдлийг машинаас шидсэн бололтой. Тэрбээр одоо болтол амь ороогүй байна...»

* Седан — Францын зүүн хойтод орших Маас голын эрэг дээрх хот. 1870 оны есдүгээр сарын 1-2-нд энэ хотын ойролцоо францын арми тэднийг бүсэлсэн германы армитай тулалджээ. III Наполеоны тушаалаар францын арми үг дуугүй бууж өгсөн байна. Седаны ойролдоо ингэж ялагдсанаараа Франц улсын Хоёрдугаар хаант төр унаж бүгд найрамдах улс тунхаглагджээ.
43

— Шааг! гэж профессор идсэн морио савчин хашгираад,— Шаг, мад! Вольф, та ингээд бут цохигдлоо. Өвдөг сөгдөн, гараа өргөх чинь энэ дээ. Та жаран зургаан жил дайны төлбөр төлөөрэй. Империалист улс төрийн их бодлогын хууль ийм шүү дээ!

— Өшөөгөө авч болох уу? гэж Вольф асуув.

— Өө, үгүй үгүй. Бид ялан дийлэгчийн эдлэх баяр бахдал бүхнийг эдэлнэ.

Тэгээд профессор Хлыновын өвдгийг үрчин:

— За, хатан зоригт большевик залуу нөхөр минь, та сонин дээрээс юу уншчихав даа? Тас хэрчүүлсэн долоон франц хүний тухай юу? Ялан дийлэгчид дандаа хэтрүүлдэг хойно яая гэх вэ дээ! Түүх тэнцүүлэх гэж яарна. Ялан дийлэгчид дээрэмдсэн юмтайгаа дуг гутранги үзэл авч харьдаг. Тэд хэтэрхий их өөх тос идэж ходоод нь боловсруулж дийлэхээ болиход тэдний дусанд дур гутам хор болон шингэдэг. Тэд хүмүүсийг хэрчиж хутгалж, дүужлэгдэж үхэж, гүүрэн дээрээс үсрэн үйрдэг аж. Тэд амьдралыг хайрлахаа болино. Гэтэл ялагдсан хоосорсон хүмүүст алдсан юмных нь оронд өөдрөг үзэл, итгэл найдвар үлдэнэ. Хүн төрөлхтний хүч чадлын гайхамшигтай нэг чанар бол хамгийн сайхан ертөнц дээрх хамгийн сайн сайханд итгэх итгэл юм. Гутранги үзэл үндсээрээ арилах ёстой. Найз минь, би танай Лениний бүтээлээс уншсан... Агуу их өөдрөг үзэлтэн. Би Ленинийг хүндэлж байна...

— Профессор, та өнөөдөр тун урамтай байх чинь гэж Вольф бүргэр царайлан хэлэв.

Профессор сүлжмэл буйдан дээрээ налан сууж эрүүгээ үрчийлгэн, хөмсөг дороосоо залуухан хөгжилтэй нүдээ гялалзуулан:

— Яагаад гэвэл байна шүү дээ, би өнөөдөр тун сонирхолтой нээлт хийсэн дээ... Би хүлээж авсан хэдэн мэдээг өөр мэдээ сэлттэй тулгаж үзэж байгаад санаандгуй тун гайхамшигтай дүгнэлт хийлээ... Хэрвээ герман улсын засгийн газар балмад этгээдүүдийн бүлэг биш байсансан бол, хэрвээ миний нээлт дээрэмчдийн гарт орохгүй гэдэгт би итгэлтэй байсан бол үүнийгээ хэвлэлд нийтлүүлэх л байсан... Гэвч болохгүй ээ, дув дуугүй байсан нь дээр...

— Бид нарт бол сонирхуулах юм байгаа биз дээ гэж Вольф хэлэхэд профессор зальтайхан ирмээд:

— Найз минь, хэрвээ би үнэнийг баримтлагч германы засгийн газарт... «үнэнийг баримтлагч» гэж би онцгойлж байна шүү... асар их алтны нөөцийг олж өгвөл та юу гэж хэлэх вэ?

— Хаанаас? гэж Вольф асуув.

— Газраас, мэдээжээр газраас...

— Тийм газар хаана байна?

— Хаана ч ялгаагүй. Дэлхийн бөмбөрцгийн аль ч цэгт байж болно Берлиний төвд ч гэсэн болно. Гэхдээ би хэлэхгүй ээ. Алт таныг, намайг, Михель, Фрид цөмийг нь баяжуулна гэдэгт би итгэхгүй байна... Бид улам ядуу болж ч магад... Зөвхөн нэг хүн гээд профессор буурал толгойгоо Хлынов руу эргүүлэн,— Танай нутгийн хүн алтаар чухам юу хийвэл зохихыг олж санал болгосон доо... Та мэдэж байна уу?

Хлынов инээвхийлэн толгой дохив.

— Профессор, би таныг тоглоом шоглоомгүй сонсож сурсан шүү гэж Вольф хэллээ.

— Би ч гэсэн тоглоогүй. За, эднийд Москвад өвлийн хүйтэн хасах гучин градус хүрч гурван давхраас цацсан ус бөөрөнхий мөс болон засмал дээр унадаг. Гариг хоорондын зайд дэлхийн бөмбөрцөг арав, арван таван тэрбум жил эргэлдэж байна. Энэ их хугацаанд газар дэлхий хөрж царцсан байх ёстой. Тэгээд ч дэлхий илчээ гариг хоорондын хоосон зай руу цацсаар дуусаж аль эрт хөрсөн гэж би нотолж байна. Та нар галт уул, хайлмаг лав, халуун булаг рашаан юу вэ? гэж асууна. Наранд сулхан халсан газрын хатуулаг гадарга, газрын бүхэл цул хоёрын хооронд Оливин бүс гэгдэх хайлмаг металлын бүс оршдог бөгөөд энэ нь газрын үндсэн цулын атомын үргэлжийн задралаас үүсдэг юм. Энэ үндсэн цул гариг хоорондын зайн халуун хүйтнийг илэрхийлдэг, өөрөөр хэлбэл хасах хоёр зуун далан гурван градус юм. Задралын үр дүн болсон энэ Оливин бүс бол оливин, алт, мөнгөн усны шингэн хэлбэр мөн байх ёстой. Түүнд хүрэхэд олон баримт мэдээнээс үзэхэд тийм ч их гүнзгий биш, арван таван мянгаас гурван мянган метрийн гүнзгий аж. Тэгэхлээр Берлиний төвд уурхай ухаж ч болно. Оливин бүсээс хайлмаг алт яг л нефть шиг оргилон гарч ирнэ дээ...

— Үнэмшилтэй ч, сонирхолтой ч юм, гэхдээ л бүтэшгүй ажил. Одоогийн багаж зэвсгээр тийм гүнзгий орд газар ухна гэдэг боломжгүй зүйл гэж Вольф дуугүй байснаа хэлэв.
44

Хлынов «Л’Энтрансижаны» дэлгээтэй хуудсан дээр гараа тавиад:

— Профессор, энэ зураг намайг наашаа нисэх замд ярилцсан нэгэн яриаг надад санагдууллаа. Дэлхийн бөмбөрцгийн төвийн задарсан элементэд хүрэх нь тийм ч үл гүйцэлдэх зорилго биш шүү.

— Тас хэрчүүлсэн франц хүмүүстэй энэ ямар холбоотой юм бэ? гэж профессор навчин тамхиа сорон асуув.

— Вилль Давре дахь хүн амины хэргийг илчийн цацрагаар үйлджээ.

Үүнийг сонсмогцоо Вольф ширээ рүү ойртон, хүйтэн царай нь айж сэрэмжилсэн шинжтэй боллоо.

— Пүү, дахиад л нөгөөх цацраг! гээд профессор гашуун идээ амссан мэт ярвайн,— Ичгүүргүй юм, худал хуурмаг эд, английн цэргийн яамны сайдын тавьсан цуурхал гэлээ.

— Аппаратыг орос хүн хийсэн юм. Би тэр хүнийг танина. Тэр бол авьяаслаг зохион бүтээгч бөгөөд аюултай том гэмт хэрэгтэн.

Тэгээд Хлынов инженер Гарины тухай, түүний Политехникийн дээд сур-гуульд хийсэн ажил, Крестов арал дээрх гэмт хэрэг, зуслангийн зоорь дахь хачин олдвор, Шельгаг Парист дуудсан, ер нь л одоо энэ аппаратын хойноос үхэн хатан гүйлдэж байгаа тухай мэдэх бүхнээ яриад:

— Баримт гэрчилж байна. Энэ бол Гарины хийсэн ажил гээд зургийг заав.

Вольф сонины зургийг барайн ширтэнэ. Профессор:

— Илчийн цацрагаар газрыг өрөмдөж болно гэж та үзэж байна уу? Нээрээ ч ... гурван мянган градусын халуунд шавар, боржин хайлдаг л даа. Тун сонин, тун сонирхолтой юм... Аа, энэ Гарин руу цахилгаан өгч болохгүй юү? Хм... Хэрвээ өрөмдлөгийг зориуд хөргөх аргатай холбон чулуулгийг утган зөөх цахилгаан дамжуулга шанага тавих юм бол маш их гүнзгийд хүрч болно шүү... Найз минь, та тун сонин юм дулгалаа...

Профессор шөнийн хоёр цаг хүртэл тагтан дээрээ навчин тамхи татан алхаж нэг нь нөгөөгөөсөө илүү сонин санаа бодлоо дэлгэрүүлэн ярьсаар байлаа.
45

Вольф Хлынов хоёр профессорынхоос гарч явахдаа талбай дээр салдаг байсан бол харин энэ удаа Вольф таягаа дуугарган газар дүнсийн ширтэж Хлыновтой зэрэгцэн алхсаар байлаа.

— Инженер Гарин Вилль Давред үйлдсэн гэмт хэргийнхээ дараа аппа-ратаа аваад нуугдчихсан гэж та бодож байгаа юм биз дээ? гэж Вольф асуув.

— Тиймээ.

— Тэр «Фонтенебло ой дахь цуст олдвор» гэдэг нь Гарин биш биз?

— Та Шельга аппаратыг булааж авч чадсан гэх гээд байна уу?

— Тийм...

— Үгүй байхаа... Хэрвээ чадсан бол ч тун сайн даа.

Вольф өлсхийж доогтойгоор:

— Тийм л дээ... гэв.

Хлынов Вольф руу гялсхийн харав. Хоёулаа зогтуслаа. Вольфийн хортойхон мушилзсан хүйтэн нүд, зөрүүд маягийн эрүүн дээр алсаас чийдэнгийн гэрэл тусна. Хлынов:

— Ерөнхийдөө энэ бүгд цөм таамаглал, одоохондоо бидэнд маргах юм алга.

— Би ойлгож байна, ойлгож байна.

— Вольф, би танд элдэв заль мэхгүйгээр шууд хэлье. Гарины аппаратыг ЗХУ-д аваачих нь зайлшгүй чухал шүү. Энэ хүслээрэз би таныг дайснаа болгож байна. Чин үнэнийг хэлэхэд таны эх оронд юу ашигтай, юу хортой байгаа талаар та тун ч бүдэг бадаг ойлгож байгаа хүн юмаа даа.

— Та намайг доромжлох гээ юү?

— Пүү чөтгөр гэж! Үнэндээ ч тийм дээ! гээд Хлынов жинхэнэ орос хүний зангаар малгайгаа далжийлган чихнийхээ араар маажихыг Вольф шууд ажиглав. Тэгснээ:

— Бид долоон сая хүнээ алж хаячихаад байгаа мөртлөө үгэнд эмзэглэж болно гэж үү?.. Та хөлөөсөө толгой хүртлээ герман хүн, хуягт явган цэрэг, машин үйлдвэрлэн бүтээгч, таны мэдрэлийн систем минийхээс шал өөр байхаа гэж би бодож байна. Вольф, тан шиг хүмүүсийн гарт Гарины аппарат орох юм бол та нар юу эс хийх бол доо...

— Герман улс доромжлолыг хэзээ ч тэсвэрлэн эвлэрч байгаагүй.

Доод давхарт нь Хлынов нэг өрөө хөлслөн авсан байшингийн гадаа тэд хүрч ирэв. Дуугүйхэн салах ёс гүйцэтгээд Хлынов явган хаалгаар орлоо. Вольф унтарсан навчин тамхиа шүднийхээ завсраар аажуухан өнхчүүлэн зогссоор байв. Гэнэт доод давхрын цонх дэлгэгдэн Хлыновын догдолсон царай цухуйж:

— Аа аан... Вольф, та яваагүй байгаа юм уу?.. Юун сайн юм бэ! Парисаас Шельгагаас дахилгаан иржээ, сонсооч: «Гэмт хэрэгтэн зугтчихлаа. Би шархадсан, мөддөө босохгүй байх. Хэмжээ хязгааргүй их аюул эх дэлхийд заналхийлж байна. Та хурдан ирэх нь чухал».

— Би тантай явна гэж Вольф хэлэв.
46

Намилзах цагаан хөшгөн дээр навчсын сүүдэр гүйнэ. Хөшгөн цаана тасралтгүй хорчигнон дуугарах чимээ гарах нь эмнэлгийн дэдэрлэгийн зүлгэн дээрх нарийн хоолойгоор солонгорон цацарсан ус тоор модны навчнаас дусагнан урсаж байгаа нь тэр.

Хөшиг нэвт гэрэлтсэн уужим саруул өрөөнд Шельга зүүрмэглэн хэвтэнэ.

Парисын дуу шуугиан алсаас дүнгэнэнэ. Хажууханд нь моддын шарчигнах, шувуудын жиргээ, усны нэгэн хэмээр цалгих сонсогдоно.

Холгүйхэн машин асах юм уу, эсвэл хонгилд хөлийн чимээ гарна. Шельга нүдээ хурдан гэгч нээн үүд рүү түгшин ширтэв. Хөдөлж чадахгүй байлаа. Хоёр гар нь гипстэй, цээж толгой битүү боолттой аж. Гагцхүү хоёр нүд нь л хамгаалах эрхтэн болж үлджээ. Цэцэрлэгээс зөөлөн аялгуу дахин бүүвэйлнэ.

Цав цагаан хувцастай асрагч Шельгаг сэрээж цайтай шаазан сав ам руу нь болгоомжтой тонгойлгов. Асрагчийг гарч явахад цэдэглэсэн бутны үнэр дэргэд мэт ханх тавина.

Унтах түгших ээлжлэн өдрийг өнгөрөөнө. Энэ нь Фонтенебло ойгоос цусанд хутгалдан ухаангүй хэвтээ Шельгаг олсноос хойшхи долоо дахь өдөр байв. Шельгаг хоёр ч удаа байцаажээ.

— Шөнийн арван нэгэн цагт над руу хоёр хүн дайрсан. Би барьж явсан таягаараа, нударгаараа өөрийгөө хамгаалсан. Сум дөрвөн удаа туссан, өөр юу ч санахгүй байна.

— Тан руу дайрсан хүмүүсийн нүүр царайг харж чадсан уу?

— Нүүрээ нүднээсээ доогуур алчуураар халхлан боосон байсан.

— Та таягаараа хамгаалсан гэнээ?

— Таяг ч гэж дээ, зүгээр л нэг гишүү байсан. Би модон дотроос олж барьсан юм.

— Та тийм орой яах гэж Фонтенебло ойгоор явж байсан билээ?

— Зугаалаад, ордон үзээд буцаж ойгоор явахдаа төөрчихсөн юм.

— Таныг дайрсан тэр газрын ойролцоо машины дугуйн шинэхэн мөр байсныг та юу гэж тайлбарлахсан бол?

— Гэмт хэрэгтнүүд машинтай л ирж дээ.
— Таныг дээрэмдэх гэж үү? Эсвэл алах гэж үү?
— Аль аль нь биш байх гэж би бодож байна. Парист намайг хэн ч мэдэхгүй. Элчин сайдын Яаманд би ажилладаггүй. Улс төрийн үүрэг даалгавар байхгүй. Мөнгө ч бага.
— Хоёр салаа царс модны хажууд нэг нь тамхи татан, нөгөө нь үнэт сувдтай ханцуйнхаа тээглүүрийг гээн зогсож байхдаа гэмт хэрэгтнүүд таныг отож хүлээж байгаагүй байх нь ээ?
— Морин уралдаанд юм уу, хөзөр тоглоод хожигдон өрөнд орсон язгууртан залуус байсан байлгүй. Тэд мөнгө олох арга хайж Фонтенебло ойд мянга мянган франк өвөртөлсөн хүн дайралдаж магадгүй гэж бодсон бололтой.
Берлин рүү Хлыновт явуулахаар асрагчаар дамжуулсан цахилгааны хуулбарыг нь байцаагч түүнд үзүүлсэн хоёр дахь удаагийн байцаалтын үед Шельга:
— Энэ бол нууц түлхүүр. Оросоос зугтсан гэмт хэрэгтнийг барих тухай юм гэжээ.
— Та надтай арай илэн далангүй ярьж болохсон болов уу?
— Үгүй, чадахгүй. Энэ нь миний нууц биш.
Асуултад Шельга товч тодорхой хариулж байцаагчийн нүдийг үнэнчээр бараг мангар гэмээр эгцлэн ширтэнэ. Байцаагч түүний үнэнд итгэхээс өөр аргагүй болжээ.
Гэвч аюул амдсан хэвээр. «Вилль Давре дахь аймшигт гэмт хэрэг» гэж дэндүү тодорхой бичсэн сонины үеүүдэд, салхинд үл мэдэг хөдлөх цав цагаан хөшигний цаана, асрагчийн хоёр гардан өгөх шаазан саванд аюул осол амдсаар байлаа.
Гипс, боолтоо аль болох хурдан авах нь л ганд аврал байв. Тэгээд ч Шельга зүүрмэглэсэн хөдөлгөөнгүй байдалд царцсан юм шиг болов.
47

...Зүүрмэглэх зуур болсон явдал нь санагдав.
Замын гэрэл энд унтарсан байв. Машин хурдаа хасахад Гарин цонхоор цухуйн чангахан шивгэнэн:
— Шельга эргээрэй. Ойн цоорхой дайралдана. Тэнд...
Замын хажуугийн суваг шуудуун дээгүүр үсчин донсолсоор машин моддын завсраар орон эргэж зогсов.
Оддын доор овон товон ихтэй ойн цоорхой харлана. Моддын сүүдэрт хад чулуу овойн бүүдийнэ.
Машины мотор унтрав. Өвс ногоо хамар цоргино. Горхи чимээгүйхэн хоржигнож манан цаашлан суунаглана.
Гарин нойтон өвсөн дээр үсрэн буугаад гараа сунгахад малгайгаа дарж өмссөн Зоя Монроз машинаас гарч од харан гэдийснээ мөрөө хавчгануулан зарсхийв.
— За, гараач дээ! гэж Гарин эрс хэлэхэд Роллинг толгойгоо түрэн машинаас гарч ирлээ. Намхан бүрх малгайнх нь сүүдэр дороос алтан шүд нь гялалзана.
Горхины ус чулуун дундуур хоржигносоор Роллинг аль хэдийн зангидсан байсан гараа халааснаасаа гарган бөглүү дуугаар:
— Хэрвээ намайг энд алах гэж байгаа бол би эсэргүүцнэ. Эрхийнхээ, хүнлэг чанарынхаа үүднээс эсэргүүднэ. Би америк хүний хувьд, христос шашинтны хувьд эсэргүүцнэ. Би амь насныхаа төлөө хэчнээн л бол хэчнээн мөнгө өгч чадна.
Зоя буруу харан зогсож байлаа. Гарин сэжиглэсэн байртай:
— Таныг би тэнд ч алж чадах л байсан...
— Тэгвэл мөнгө? гэж Роллинг асуув.
— Үгүй ээ.
— Таны хачин ажилд оролцох... (Роллинг ярвайн толгойгоо дохив.)
— Яг зөв, та санах л ёстой... Мальзерб гудамжинд... би танд энэ тухай хэлсэн шүү дээ...
— Тийм, тийм. Би маргааш таныг хүлээж авъя... Би таны бүх саналыг дахин сайн бодох хэрэгтэй.
Зоя аяархнаар:
— Роллинг, бүү тэнэглэ.
— Хатагтай! гээд Роллинг ухасхийн босоход намхан бүрх малгай нь хамраа хүртэл донхойж ирэв.— Хатагтай... Арай дэндэж байгаа юм биш биз? Урвалаа... Хүн амины хэрэгт оролцлоо...
Зоя нөгөө л янзаараа аяархнаар:
— За за донгосолгүй, Гаринтай ярилц.
Тэгээд Роллинг Гарин хоёр салаа царс руу очиж зогсов. Гар чийдэн асаан хоёулаа тонгойно. Хэдэн хором горхины үс хоржигнохоос өөр чив чимээгүй байлаа.
— ...Бид гурвуулаа биш дөрвүүлээ шүү... Энд гэрч байна гэх Роллингийн эрсхэн хэлэх нь Шельгад дуулдав.
— Хэн энд байна, хэн энд байна? гэж Шельга чичрэн сэрж нүдээ бүлтийтэл харав.
Өмнө нь цав цагаан сандал дээр Хлынов өвдөг дээрээ малгайгаа тавиад сууж байлаа.


Top
   
PostPosted: Oct.29.16 9:59 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
48
— Энэ нүүдлийг урьдчилан харж чадсангүй... Бодох ч зав байгаагүй юм. ёстой нэг тэнэгээ гайхуулах гэгч л боллоо доо гэж Шельга ярихад,
— Роллингийг авч явсан нь л таны буруу гэж Хлынов хэллээ.
— Би яах гэж авав даа... Зочид буудалд буудах, алалцах чимээ гарахад Рол- линг хоёр гар буу барьчихсан үхэр хулгана шиг юм машиндаа шигдэн сууж байлаа... Надад ямар ч зэвсэг байгаагүй. Би тагт өөд авирч гараад Гарин дээрэмчдийг хэрхэн баавгайчилж байгааг хараад Роллингид хэллээ... Гэтэл Роллинг айн чичирч, машинаасаа гарахаас эрс татгалзав... Дараа нь Зоя Монрозыг буудах гэж оролдов. Тэгэхэд нь Гарин бид хоёр гарыг нь мушгин эргүүлж амжлаа... Удаан бодох ч цаг байсангүй, шууд л би жолооны ард суугаад давхисан хэрэг...
— Ойн цоорхойд очсон хойно тэр хоёрыг царсны хажууд зөвлөлдөж байхад та учир явдлыг ойлгоогүй гэж үү?..
— Ойлгосоон, миний хэрэг ч баларлаа гэж мэдсэн. Гэхдээ яах вэ? Зугтаавал ч болох л байсан. Би чинь ямар ч гэсэн тамирчин хүн шүү дээ... Тэгээд ч зохиож бодсон телөвлөгөө бэлэн байлаа... Гаринд зориулсан арван визтэй хуурамч паспорт халаасанд байж байдаг... Түүний аппарат машин дотор гар сунгах зайд хэвтэж байдаг... Ийм нөхцөлд хар амиа тэгтлээ их бодож чадна гэж үү дээ?..
— За яахав... Тэр хоёр хэлэлдэн тохирч...
— Роллинг тэнд модны дор ямар нэг бичигт гарын үсэг зурж байхыг би сайн харсан. Үүний дараа дөрөвдөгч гэрч гэж миний тухай ярихыг сонсоод. Би Зояд «Бид сая цагдаагийн хажуугаар өнгөрөхөд энэ машины номерыг харчихна билээ. Хэрэв намайг алах юм бол та гурав маргааш өглөө гартаа гавтай явах вий» гэлээ. Гэтэл юу гэж хариулсан гээч? Явдалтай хүүхэн дээ!.. Эргэж ч харалгүй мөрөн дээгүүрээ «За мэдлээ, үүнийг чинь бодолцноо» гэж хэлсэн шүү. За яахав, тэр ч дүүрсэн хэрэг. Гарин Роллинг хоёр ч машин руугаа эргэж ирлээ. Би ч юу ч мэдээгүй, юу ч болоогүй юм шиг л байж байлаа... Зоя эхлээд суулаа. Тэгснээ машинаас цухуйж англиар ямар нэг юм хэлэв. Гарин надад «Нөхөр Шельга, одоо засмал замаар ороод өрнө зүг хар хурдаар нь туучих» гэх нь тэр. Би радиаторын өмнө явган суулаа... Энэ л миний алдаа болсон юм. Тэдэнд ганц энэ л мөч хэрэгтэй байжээ... Явуут дунд бол тэд айгаад намайг яаж ч чадахгүй л байсан даа... Машинаа асаатал гэнэт тархин дундуур тас гээд л байшин нураад ирэх шиг болж яс үс янгинаж, цохих, гялс манас зэрэгцэн намайг дээш харуулан шидэв... Зөвхөн Роллингийн далжийсан нүүрийг хальт харсан. Муу нохой! Дөрвөн сум бие рүү минь шигтгэсэн байгаа юм даа... Дараа нь ухаан орж нүдээ нээхэд энд ирсэн байлаа.
Шельга ярьсандаа тун их ядарч байлаа. Удаан дуугүй байцгаав. Хлынов:
— Роллинг хаана байгаа бол?
— Юу хаана гэж? Мэдээжээр Парист. Хэвлэл сониныг ашиглах гэж додом- дож байгаа. Одоо химийн фронтод их давшилт хийж байгаа. Мөнгийг ёстой хүрздэж байгаа биз. Иймээс ч би мөч тутамд л цонхноос буудах болов уу, эсвэл аяганд минь хор хийчих болов уу гээд л чичирч хэвтэнэ. Роллинг намайг ямар ч байсан эд бад хийнэ...
— Та яагаад нуугаад байгаа юм бэ?.. Цагдаагийн газрын даргад хурдхан мэдэгдэх хэрэгтэй.
— Найз минь, юу гэсэн үг вэ! Би юу ч илчлэхгүй дуугүй байгаадаа л амьд байна шүү дээ.

49
— Тэгэхлээр Шельга, та аппаратын ажиллагааг нүдээрээ үзсэн юм шив дээ?
— Үзсээн, тэгээд ч их буу, хорт хий, нисэх онгоц зэрэг нь хүүхдийн тоглоом гэдгийг мэдэж авлаа. Ганц Гарин ч биш... Гарин Роллинг хоёулаа гэдгийг мартаж болохгүй. Үхэл таригч аппарат, дүнчүүр хөрөнгө. Юу ч болж болно.
Хлынов хөшиг сөхөн цонхны дэргэд удаан зогсож маргад ногоон зүлэг, олон залгаатай төмөр хоолойг цэцэрлэгийн сүүдэртэй тал руу арайхийн чирч яваа настай цэцэрлэгч, бутны доогуур тонголзон гүйж хар шорооноос чийгийн улаан хорхой түүх хар хөөндэйнүүдийг харж удаан зогсов. Цэцэрлэгийн дээгүүр цэв цэнхэр тэнгэр мөнхийн амгаланг илтгэн цэлийнэ.
— Хэрвээ тэндэнд хөдлөх эрх олгоод, яавал яаг гээд үзэх юм бол аймшигт төгсгөл ойртоно. Эх дэлхий маань зайлшгүй сүйрнэ... Одоо энд зөвхөн хөөндэй- нүүд л ухаантай амьдарч байна гээд Хлынов цонхноос эргэн,— Чулуун зэвсгийн хүн бид нараас илүү ухаалаг байж дээ. Ямар ч үнэ цэнэ бодохгүйгээр зөвхөн дотоод сэтгэлийнхээ дуудлагаар агуйнхаа ханан дээр зураг зуран, задгай галынхаа дэргэд арслан заан, аянга, амьдрал үхлийн аймшигт эргэлт, өөрсдийн- хөө тухай бодож суужээ. Энэ нь ямар их хүндэтгүүштэй зүйл байж вэ!.. Тархи нь жижигхэн, гавлын яс нь зузаан авч оюун санааны илч хүч толгойноос нь цахилгаан шиг цацарч байжээ... Гэтэл одооны энэ хүмүүс ч дээ. Тэдэнд нисдэг машин ямар хэрэгтэй юм бэ? Цэцэрлэгт гудамжны ямар нэг дэгжин эрийг агуйд аваачаад эртний чулуун зэвсгийн хүний өөдөөс харуулаад суулгах юмсан. Тэгээд тэр үс нь гуужаагүй ах ганган эрээс «Энэ зуун мянган жилд чи юунд хүрч, юуг бодож олов доо? За яриарай?» гэвэл ганган эр эргэлдэн баясаж «Ноён өвөг минь, соёл иргэншлийн үр шимийг бодохоосоо илүү хүртэн бахархаж байна... Хэрэв борчуулын бослого хувьсгалын аюул гэгч байгаагүй бол манай дэлхий юутай сайхан байх вэ! Гэтэл энэ үргэлжийн хямрал, хувьсгал гэгч гай гамшиг ядрааж байна...» гэх байсан даа. Гэтэл өвөг дээдэс түүнийг цоо ширтэн «Надад бол юм бодох л сайхан. Би одоо ингэж суугаад л уураг тархиа ажиллуулж байна... Оюун ухаанаараа хорвоог туулмаар санагдана...» гэж хэлнэ.
Ингэж ярьснаа Хлынов таг дуугүй болчихов. Эртний чулуун зэвсгийн үеийн агуйг бүрэнхийн дунд үзэх мэт болж инээвхийлэн толгой сэгсэрснээ:
— Гарин Роллинг хоёр яах гээд байгаа юм бэ? Шал балай юм. Тэд энэ тоглоомоо дэлхийг эзэмших эрх дарх гэж нэрлэж л байг. Гэхдээ энэ нь тоглоомоос хэтрэхгүй. Өнгөрсөн дайнд гучин сая хүн амь үрэгдлээ. Тэд гурван зуун саяыг л хорооно биз. Хүн төрөлхтний мэргэн ухааныг хүндэлж хайхрахгүй байна. Жишээлбэл профессор Рейхер зөвхөн бүтэн сайн өдөр л үдийн хоол иддэг, бусад өдрүүдэд өглөөд тос, жимсний чанамал түрхсэн хоёр зүсэм талх, үдэд чанасан төмс төдийхнээр хооллоно. Ингэж л оюун ухааныг үнэлж байна даа... Эдний энэ «соёл иргэншлийг» дэлбэлэхээс нааш ийм байдал үргэлжилсээр байх болно. Гариныг галзуугийн эмнэлэгт, Роллингийг Врангелийн ч юм уу нэг арал руу аж ахуйк эрхлэгчээр хөөх цаг ч ирнэ дээ... Таны түмэн зөв, тэмцэх хэрэгтэй... Би ч туслахад бэлэн. Гарины аппаратыг ЗСБНХУ эзэмших ёстой...
— Аппарат манайх болноо гэж Шельга нүдээ анин хэлэв.
— Ажлаа хаанаас нь эхлэх вэ?
— Тагнан турших ажлаас.
— Хаашаа, хэнийг эрж эхлэх вэ?
— Гарин одоо аппарат дээрээ үхэн хатан ажиллаж байгаа. Вилль Давред түүний зөвхөн загвар байсан юм. Хэрэв аппаратаа бүрэн хийчих юм бол баривчлахад тун хэцүү болно. Юу юуны өмнө, эхлээд Гарин аппаратаа хаана хийж байгааг мэдэх хэрэгтэй.
— Мөнгө шаардагдана даа.
Өнөөдөр Гренелль гудамж руу очиж элчин сайдтай ярилц. Би уг нь жаал жуул цухуйлгасан юмсан. Мөнгө өгнө. Хоёрдугаарт Зоя Монрозыг олох хэрэгтэй. Энэ тун чухал. Энэ эмэгтэй ухаантай, харгис, барагдашгүй их хүсэл мөрөөдөлтэй хүн бололтой. Гарин Роллинг хоёрыг Зоя үүрд холбожээ. Тэр хоёрын мэхт ажиллагааны зангилаа нь Зоя юм шүү.
— Уучлаарай, хүүхэн хүнтэй хүч үзэхээс татгалзаж байна.
Алексей Семёнович, тэр хүүхэн та бид хоёроос ч хүчтэй байх шүү... Ахиад ч их цус урсгах байх.
50
Далайчдын маягаар хийсэн алтан товчтой цагаан костюм өмссөн Зоя сүүдэртэй талд нь намхан ширээн дээр өглөөний зоог өрж бэлдсэн давцан дээр гарч ирлээ.
Зоя ширээний ард суув. Талхнаас хэлтэлж авснаа гөлөрнө. Нарийнхан цагаан онгоц толь шиг усан дээгүүр гулгана. Тэнгис тунгалаг цэнхэр өнгөөр гялбалзах агаад үүлгүй тэнгэрээс арай гүн хөх харагдана. Угааж зүлгэгдсэн давцан дээр цэнгэг үнэр сэнхийж дулаахан салхи хацар илбэнэ.
Нарийхан банзаар хийсэн бага зэрэг хотгор хилэн шиг давцан дээр сүлжмэл сандал, тэг дунд нь түрэг газрын мөнгөлөг хивсэн дээр хоргой жинтүү олныг тараан хаяжээ. Ахмадын бүхээгээс хөлөг онгоцны хитэг хүртэл цацаг чимэг бүхий цэнхэр торгон сүүдрэвч татсан байна.
Зоя санаа алдснаа таваг руугаа тонгойв.
Норвег үндэстэн, сахлаа цэмцийтэл хуссан, ягаан хацартай, яг л том хүүхэд шиг царайтай ахмад Янсен зөөлөн зөөлөн гишгэн инээмсэглэсээр Зоя руу ирээд өрөөсөн талынхаа чихэнд хүртэл дарж өмссөн малгайнхаа саравчинд хоёр хуруугаа хүргэн ёсолж:
— Ламоль хатагтай, өглөөний мэнд мэдье. (Зоя ийм нэртэйгээр, францын туг өргөн аялж яваа аж.)
Ахмад цав цагаан, индүүдсэн толигор хувцастай байлаа. Бага зэрэг майга- дуу тэрбээр далайчны хувьд голох юмгүй аж. Зоя малгайнх нь саравчин дээрх алтан навчнаас авахуулаад олсон ултай цагаан шаахайг нь хүртэл гялсхийн хараад сэтгэл нь тааламжтай болов.
— Янсен, өглөөний мэнд.
— Баруун-хойд-баруун чиглэлд явааг илтгэе, өргөрөг уртрагийн (тийм
тийм шугам), галт уул Везувийн утаа нүдний үзүүрт харагдаж байна. Неаполь үзэгдэхэд цаг хүрэхгүй хугацаа үлдлээ.
— Янсен, суу суу.
Зоя гараараа заан Янсеныг хамт цайлахыг урив. Хүдэр чийрэг биеийг нь даалгүй шажигнах зэгсэн сандал дээр Янсен суусан болж, өглөө есөд юм идэж уусан тул цуг цайлахаас татгалзаж, зүгээр л ёсыг бодон аяга кофе уулаа.
Цайвар сормуустай наранд боролсон царайг нь Зоя шимтэн ажиглахад Янсен үл мэдэг улайснаа аягаа ширээн дээр хурдхан тавив.
— Цэвэр усаа сольж, бензин авах хэрэгтэй гэж Янсен тонгойсон хэвээр хэлэв.
— Неапольд зогсох хэрэг үү? Яасан уйтгартай юм бэ! Хэрэв ус, бензин тийм л их хэрэгтэй юм бол бид гадна талын зогсоол дээр зогсъё.
— Гадна талын зогсоол дээр зогсоход бэлэн гэж ахмад аяархан хариуллаа.
— Янсен, таны өвөг дээдэс далайн дээрэмчид байсан уу?
— Тиймээ, хатагтай.
— Ямар сонирхолтой байсан бол! Адал явдал, аюул осол, ууж согтох наргиан цэнгээн, сайхан хүүхнийг хулгайлах гээд... Та далайн дээрэмчин биш дээ харамсдаг уу?
Янсен дуугарсангүй. Цайвар сормуус нь чичигнэнэ. Духанд нь үрчлээс тодров.
— Аан?
— Би сайн хүмүүжил олж авсан хүн шүү, хатагтай.
— Тийм байхаа, итгэж байна.
— Намайг харахад би ямар нэг зүй бус, хуулийн эсрэг юм хиймээр санагдаж байна гэж үү?
— Пай, ийм хүчтэй, зоригтой сайн хүн, далайн дээрэмчний удам угсаа ингээд л уйтгартай бүлээн шалбааг дээгүүр яншаа эмийг тээгээд л явж байх хэрэг үү? Пай!
— Гэхдээ л хатагтай болгоож...
— Янсен, ямар нэг балай юм хийгээч, би уйдаад байна...
— Балай юм хийхэд бэлхэн.
— Аймшигтай шуурга болохоор онгоцоо чулуун дээр суулгаач,
— Онгоцоо чулуун дээр суулгахад бэлхэн...
— Та үнэхээр ингэх гэж байна уу?
— Хэрвээ та тушааж байгаа бол...
Янсен Зоя руу харав. Нүдэнд нь гомдол, тэвчиж ядсан бахархал холилдоно. Зоя суниасхийснээ Янсены цагаан ханцуй дээр гараа тавиад:
— Янсен, би тантай тоглоогүй байна. Та бид хоёр дөнгөж гурван долоо хоног л бие биенээ мэднэ, гэхдээ та үнэнч шударга хүн шиг надад санагдлаа. Хэрвээ тэр нь амьдралын жаргалд хүргэх аваас хууль ёсноос гадуур ямар ч юмыг хийж чадна гэдэгт би итгэж байна.
Гэтэл энэ үед хүрэл өнгөөр гялалзах шатаар ахмадын бүхээгээс хэн нэг нь нааш гүйж байгааг хөлөөр нь хараад Янсен тэвдэнгүйгээр:
— Цаг болжээ, хатагтай...
Ахмадын туслах:
— Хатагтай Ламоль, арван хоёрт гурван минут дутуу байна. Одоо радио- гоор дуудна... гээд ёслов.
51
Салхи цагаахан банзлыг нь хөөрөгдөнө. Зоя дээд давцангийн радио холбоо байрласан газар хүрч очоод нүдээ онийлгон шорвог агаар залгилав. Ахмадын бүхээгээс доош харахад шилэн цоохор тэнгис дээр унах нарны гэрэл хязгааргүй мэт үзэгдэнэ.
Зоя хашлага түшин зогсоод тэнгис харж байснаа дахиад л гөлрөв. Нарийхан онгоц энэ усан замилан дээгүүр салхинд ороогдон ниснэ. Зоягийн дотор сэтгэлийг зовоосон өнгөрсөн хар толбо холдон холдсоор нарлаг энэ хорвоогийн усан замиланд шингзн алга боллоо.
Онгоцны давцан дээр зогсож байхдаа Зоя «Би залуу, залуу, би сайхан хүүхэн, сайн сэтгэлтэй хүүхэн» гэж бодно.
Салхи хацар нүүрийг нь илбэнэ. Зоя өөрөө өөртөө аз жаргал хүсэн ерөөнө. Нарны хурц гэрэл, цэнхэр тэнгэр цэлгэр тэнгисээс салж ядан зогссоноо хаалганы хүйтэн бариулыг эргүүлэн наран талынх нь цонхны хөшиг сөхөөстэй гялалзсан бүхээгт орлоо. Сонсох харилцуурыг авч ширээ тохойлдон гараараа нүдээ дарлаа.
Хөлөг онгоцны хонх шиг нарийн цагийн давхар цохилт арван хоёр дуугар- лаа. Зоя сүүдрэвч доорх сандлаас боссоноос хойш гуравхан минут өнгөрчээ.
Зоя хөшүүргийг хуруугаараа зүүн тийш болгон дарж аппаратыг гучин долоо хагас метрийн долгион дээр тохируулав. Тэгтэл харилцуурын хар нүхнээс Роллингийн удаан, хахир дуу гарч:
— Хатагтай Ламоль, хатагтай Ламоль, хатагтай Ламоль... Сонсож байна уу, сонсож байна уу, сонсож байна уу...
— За, би сонсож байна, тайвшир гэж Зоя шивгэнэв.
— ...Та сайн явж байна уу? Гай гамшиг тохиолдоогүй биз дээ? Дутагдаж гачигдсан юм байна уу? Өнөөдөр тогтсон цагтаа таны дуу хоолойг сонсож баяр- лах болно... Долгионы урт урьдынхаараа шүү... Хатагтай Ламоль, дорнын уртрагийн арван нэгэн градус, хойд өргөрөгийн дөчин градусаас битгий хол яваарай. Удахгүй уулзах бололцоо ч олдож мэднэ. Бидний ажил тун сайн, бүх юм ёсоороо байна. Дуугүй байх ёстой хүн дуугүй л байгаа. Тайван сайхан амраарай, тэнгэр үүлгүй, тэнгис долгиогүй байг...
Зоя чихэвч харилцуураа аваад духаа үрчийлгэн сууж нарийн цагийн зүүг ширтэн шүдэн завсраараа «Залхаж гүйцлээ, больё гэм!» гэж хэлэв. Ингэж өдөр бүр радиогоор хайр халамжаа илэрхийлэх нь дургүйг нь хүргэнэ. Роллинг түү- нийг тайван орхихыг хүсэх ч үгүй чадах ч үгүй байгаа бололтой... «Тайван сайхан амраарай, тэнгэр үүлгүй, тэнгис долгиогүй байг» гэж өдөр бүр микро- фонд хэрчигнэхийг нь л зөвшөөрч байвал эцсийн эцэст ямар ч гэмт хэрэг хийхэд бэлэн ажээ.
52
Вилль Давре, Фонтенеблод болсон хүн амины хэргээс хойш, cap мэлтийсэн эзгүй замаар Гаринтай цуг Гавр боомт чиглэн галзуу юм шиг давхиж явснаас хойш Зоя Роллинг хоёр уулзсангүй. Тэр шөнө Роллинг Зоя руу буудаж, дараа нь үг хэлээр доромжлох ч гэж үзээд чимээгүй болжээ. Тэгэхэд мань эр машин дотроо нугдайн суучихаад дуугүйхэн уйлж байх шиг санагджээ.
Зоя Гавр дээрээс Роллингийн «Аризона» онгоцонд сууж өглөө гэхэд Бискайн булан руу орж ирсэн байна. Лиссабонд Зоя, хатагтай Ламоль гэсэн нэртэй паспорт бичиг баримт хүлээж авчээ. Ингээд Зоя Өрнөд Европын хамгийн тансаг гоё хөлөг онгоцны нэгийг эзэмшигч боллоо. «Аризона» Лиссабоноос Газар дундын тэнгис рүү орж Италийн эрэг орчмоор дорнын уртрагийн арван нэгэн градус, хойд өргөрөгийн дөчин градусаар хөвсөөр байлаа.
Хөлөг онгоц Парисын ойролцоох Медона дахь Роллингийн хувийн радио станцтай тэр даруйхнаа холбоо тогтоожээ. Ахмад Янсен Роллингид аяллынхаа тухай тодорхой илтгэнэ. Роллинг Зояг өдөр бүр дуудаж ярина. Зоя орой болгон түүнд ямархуу байгаагаа «тайлагнана». Ийнхүү нэгэн янзаар арван өдөр өнгөрөөд байтал орон зайг тэмтрэгч «Аризоны» аппаратад үл ойлгогдох хэл дээр богино долгион баригдав. Зояд мэдэгджээ. Зоя тэр дууг сонсмогцоо зүрх нь эгээтэй л зогсчихсонгүй.
— ...Зоя, Зоя, Зоя, Зоя...
Чихэвчин дотор Гарины дуу батгана шил мөргөх шиг дүнгэнэнэ. Гарин түүний нэрийг хэд хэд давтаж хэлээд хэдэн хормын дараа:
— ...Нэгээс шөнийг гурван цаг хүртэл хариу өгөөрэй... гээд тасалдсанаа дахин — ...Зоя, Зоя, Зоя... Болгоомжтой, болгоомжтой байгаарай гэлээ.
Тэр шөнө харанхуй хар тэнгис, хар даран унтах Европ, Бага Азийн эртний үнс нурам, хатаж гандсан ургамлын тоос, өргөс бүрхсэн Африкийн тэгш тал дээгүүр эмэгтэй хүний дуу хоолойн долгион тархан нисэв.
— ...Нэг цагаас гурван цагийн хооронд хариул гэсэн хүн байна уу?
Зоя ингэж олон давтан дуудаад дараа нь:
— ...Чамтай уулзмаар байна. Энэ нь бодлогогүй болчимгүй хэрэг биз. Гэхдээ италийн аль нэг боомт дээр болзъё... Намайг нэрээр минь бүү дууд, чамайг дуугаар чинь танина...
Европ, Ази, Африкийн хаа нэгтээ Гарин байгаа, «Аризоны» радио долгионыг тэмтэрч олно гэж итгэсэн Зоя тийнхүү шөнө дүлээр дуудан байхад хоёр мянган километрийн тэртээх Парист хөнжилдөө хамраа шигтгэн унтаж байгаа Рол- лингийн орны урдах жижиг ширээн дээрх утас хангинав.
Роллинг үсрэн босоод шүүрч авахад Семёновын тэвдэнгүй дуу:
— Роллинг, Зоя ярьж байна.
— Хэнтэй?
— Нэр усаа хэлэхгүй байна, тун муу дуулдах юм.
— Сайн байна, цааш нь чагна. Маргааш тайлагнаарай.
Роллинг харилцуураа тавиад дахин хэвтсэн боловч нойр нь хулжжээ.
Европ дээгүүр хуйлрах фокстротын ая, зарлал чимэглэлийн уулга алдалт, сүм хийдийн хурал ном, олон улсын бодлогын тухай сүүлийн үеийн мэдээ, дуурь, хөгжим, алдартай шогчдын хошигнол дотроос Зоягийн сулхан дууг барина гэдэг хэцүү даалгавар байлаа.
Зоягийн дууг барих гэж Медонад Семёнов өдөр шөнөгүй сууж байж хэдхэн үг чүүтэй чаатай барьж авчээ. Гэвч энэ хэдхэн үг нь Роллингийн хар хорыг хөөргөн дэврээхэд элбэг хүрэлцээтэй аж.
Фонтенебло дахь тэр шөнөөс хойш Роллингийн байдал тун базаахгүй байлаа. Толгой дээрээс унах аймшигт занал болон Шельга амьд үлджээ. Модны мөчрөөс хар арьстан шиг дүүжлэн бахаа хангах ёстой Гаринтайгаа гэрээ хийгээд гарын үсгээ зурчихсан байдаг. Тэр үед нь шийдэмгий хөдөлсөн бол энэ холбоо хэлхээнээс үхэл, цаазын индэр ч дээр байсан байж магад. Гэтэл түүний хүч чадлыг Зоя барьж даржээ. Гаринтай тохиролцсоноор Роллинг цаг хожиж энэ хооронд галзуу хүүхэн жаахан ухаан ороод гэмших, эргэх ч юм билүү... гэж бодон Зояг хөлөг онгоцоор удаан зугаалуулна гэж гэрээнийхээ нэг нөхцөл болгон заажээ. (Энэ нь мөрөө булахад зайлшгүй хэрэгтэй байлаа.) Роллинг өдөр бүрийн радио яриагаараа Зояг ятган зөөлрүүлж, өөртөө татаж сэтгэлийг нь уяраах гэж найдсан байна. Энэ нь Роллингийн амьдралдаа хийсэн хамгийн том тэнэглэл ч байж магадгүй.
Гаринтай тохиролцсон ёсоор Роллинг «химийн фронт дахь бүх нийтийн дайралтаа» даруйхнаа эхэлжээ. Гавраас Зоя хөлөг онгоцонд суусан өдөр Роллинг Парист галт тэргээр буцаж ирлээ. Гаврт очоод буцах замд нүүр амаа боосон гурван дээрэмчин дайран мөнгө, машиныг минь булааж авсан гэж ирэнгүүтээ цагдаагийн газар мэдэгджээ. (Гарин энэ үед ярилцсан ёсоороо францын баруунаас зүүн цэг хүртэл хөндлөн давхиад Люксембургийн хилийг давж ормогцоо хамгийн эхэнд дайралдсан усан сувагт Роллингийн машиныг живүүлсэн байна.)
«Химийн фронт дахь дайралт» эхэлжээ. Парисын сонинуудад бөөн сандрал шуугиан дэгдэв. «Вилль Давре дахь үл ойлгогдох эмгэнэлт явдал», «Фонтенебло цэцэрлэгт орос хүнийг дайрсан учир битүүлэг явдал», «Химийн хааныг ичгүүр- гүй дээрэмджээ», «Америкийн тэрбум Европт», «Германы үндэсний аж үйлдвэ- рийн мөхөл», «Роллинг эсвэл Москва». Энэ бүхэн их л овжин ухаанаар нэгэн түүдэг болон бөөгнөрч үнэт баялгийг эзэмшигч — бэртэгчний хоолойд хахаан тээглэсэн байна. Худалдаа, санхүүгийн хэлэлцээ хийх газар үндсээрээ доргив. Хэлэлцээ хийх газрын саарал баганын хооронд ханш нь унасан цаасны тоог хар самбар дээр цэрдээр бичиж арилгаж байгаа салганаж чичирсэн гарууд, дэлбэ үсрэх шахсан галзуу нүд, улаан хөөстэй уруул завьжуудыг л энэ өдрүүдэд олноор нь харж болох байв.
Гэвч энэ нь шальгүй баячуудын үхэл, тоглоом шоглоом төдийхөн зүйл байлаа Томоохон үйлдвэр, банкны эзэд шүд зуун хувь нийлүүлсэн акциас зуурсаар байв. Тэднийг Роллингийн «эврээр» сэжээд ч унагаж чадахгүй л байв.
Үүнийг хийхийн тулд Гарины талаас нэлээд ноцтой цохилт бэлтгэгдэж байсан юм.
Шельгагийн тааснаар Гарин Германд өөрийнхөө загвараар аппаратаа ёстой «үхэн хатан» хийж байлаа. Гарин хотоос хотод явж аппаратынхаа янз бүрийн хэсгийг янз бүрийн үйлдвэрт захиалан хийлгэж байлаа. Тэрбээр Паристай холбоо барихдаа Кельнийн сонины хувийн зарлал гаргадаг хэлтсийг ашигла- жээ. Роллинг ч гэсэн парисын хоёрдугаар зэргийн нэгэн сонинд «Анилинд хамаг анхаарлаа төвлөрүүл...», «Амьдралын өдөр бүр үнэтэй, мөнгө бүү хайрла...» гэх мэтийн хоёр гурван мөр багтаажээ..
Гарин «Төлөвлөснөөсөө түргэн дуусна...», «Байр олдлоо...», «Ажлаа эхэллээ...», «Гэнэтийн саатал...» гэж хариулав.
Роллинг «Санаа зовж байна. Өдрөө товло...»
Гарин «Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн гучин тав тоол...» гэж хариулжээ.
Гарины сүүлчийн энэ мэдээ ирсэн цагаар Семёнов шөнө ярьжээ. Роллингийн уур нь дүрсхийгээд явчихав. Түүнийг араар нь тавьж байгаа ажээ. «Аризона- тай» тогтоосон нууц холбоо нь юу юунаас илүү аюултай байв. Гэхдээ Роллинг маргааш нь хатагтай Ламольтой ярихдаа ямар ч сэжиг үзүүр гаргасангүй.
Харин одоо нойр хулжсан энэ үедээ Роллинг өшөөт дайсантайгаа нүүсэн өргийг эргэн нэг харав. Тэгээд ч алдааг нь оллоо. Гарин хамгаалалт муутай ажээ. Түүний алдаа нь Зояг онгоцоор аялуулахаар зөвшөөрсөнд байлаа. Өрөг төгсөх дөхжээ. «Аризона» дээр мад тавих болно.
53
«Аризона» дээр Роллингийн бодсоноос шал өөр юм болж байлаа. Роллинг Зоягийн ухаалаг тайван, тооцоотой, үнэнч гэдгийг мэднэ. Эмсийн хөнгөмсөг байдлыг Зоя тун их дургүйцдгийг ч мэднэ. Тэгээд ч Роллинг Зояг энэ улаан нүцгэн дээрэмчин тэнүүлч Гаринтай удаан маасгануулж чадахгүй байлаа. Газар дундын тэнгисээр сайхан зугаалж аялаад ирвэл ухаан санаа нь цэлмэх ёстой байв.
Гаврт хөлөг онгодонд суух үедээ Зоя үнэндээ бараг солиорчихоод байсан юм. Тэнгис дунд хэдэн өдөр ганцаардсан нь түүнийг тайвшруулав. Мөнх давалгааны тайван чимээнд бүүвэйлэгдэн цэв цэнхэр усны гялбаан дунд унтах сэрэх хослуулан тайвширч байв. Гэхдээ ярзайж, нүд нь гөлийсөн Ленуарын хүүр, хөглөрсөн балиар өрөө, Нугасан Хамар Гастоны цээжийг зүсэн гарсан утаат зурвас туяа, Фонтенебло дахь зэвхий татсан ойн цоорхойд галзуурсан нохой алж байгаа юм шиг Роллинг гэнэт буудсан нь дотрыг нь хүйт оргиулан санагдана...
Роллингийн санасан шиг Зоягийн ухаан тийм сайхан цэлмэчихсэнгүй. Сэрүүндээ ч юм уу, зүүдэнд нь ямар нэг гайхамшигт арал, гоёмсог шатаараа тэнгисийн хормой өшиглөсөн гантиг орд харш нүдэнд нь харагдана... Гоёж гоодсон хүмүүс, хөгжим, дэрвэн намирах туг... Энэ гайхамшигт ертөнцийг захирагч нь Зоя өөрөө байх юм гэнээ...
Цэнхэр сүүдрэвч доорх энэ үзэгдэл, зүүд зэрэглээ бол Вилль Давред Гаринтай ярилцсан ярианы үргэлжлэл байлаа. (Хүн алахаас пэг цагийн өмнө.) Зоягийн зүүд зэрэглээ шиг энэ бодол санааг одоо энэ дэлхий дээр ганцхан Гарин л ойлгох байсан биз ээ. Гэтэл түүнтэй Ленуарын гөлөрсөн нүд, Нугасан Хамар Гастоны ангайсан аймаар ам холбоотой байв.
Иймээс ч Гарины дуу харилцуурт гэнэт сонсогдоход Зоягийн зүрх зогсчих шахдаг байлаа... Тэр өдрөөс хойш Зоя Гариныг өдөр бүр дуудаж, гуйж, айлгаж байв. Зояд түүнтэй уулзмаар санагдана, гэхдээ айна. Номин цэнхэр тэнгэр, тэнгисийн дунд Гарин бөөн хар толбо болон харагдана. Зоя түүнд зүүдээ яримаар санагджээ. Тэгээд ч Оливин бүс хаа байна? гэж асуухсан гэжээ. Ахмад Янсен болон түүний туслахын ухааныг гартал айлган Зоя хөлөг дээгүүр гүйнэ.
Гарин:
«...Хүлээж бай. Бүх юм чиний хүссэнээр болно. Зөвхөн хүс, хүсэж мөрөөдөж сур. Ухаанаа гартал хүс, энэ чинь сайн. Чи тийм л байвал надад сайхан, надад хэрэгтэй. Чамгүйгээр миний ажил амьгүй үхдэл гэсэн үг» гэж хариулжээ.
Түүний энэ сүүлчийн радио захиаг Роллинг замаас нь сонсон байна. Зоя чухам ямар өдөр түүнийг онгоц дээр хүлээхийг асуугаад өнөөдөр хариу хүлээж байв. Зоя давцан дээр хашлага тохойлдон зогсоно. Хөлөг онгоц тун аяар- хан хөвж байлаа. Салхи намджээ. Зүүн зүгт үл үзэгдэх газрын уур савсаж галт уул Везувийн дээгүүр үнсэн саарал утаа суунаглана.
Ахмад Янсен дурангаа буулган өөрийг нь шохоорхон харж байгааг Зоя мэдрэв. Цэнхэр тэнгэр, цэлгэр усны бүх гайхамшиг хашлага тулж зогсоо хатагтай Ламолийг харж баясахад зориулагдсан мэт байхад яаж ч шохоорхон харахгүй байх билээ дээ.
— Янсен, нааш ир.
Янсен бүлээссэн давцан дээгүүр хол хол намбалзтал алхлан дөхөж ирэв.
— Янсен, та намайг солиотой хүүхэн гэж бодоогүй биз?
— Хатагтай Ламоль, үгүй шүү, та ямар ч тушаал өгсөн тэгж бодохгүй.
— Гялайлаа. Би таныг «Тэнгэрлэг Зоя» эвслийн тэргүүлэгч болголоо.
Янсен цайвар сормуусаа анивчиснаа ёслов. Ёсолсон гараа буулгаснаа
дахин анивчив. Зояг хөхрөхөд Янсены уруул ч мишилзэнэ.
— Янсен, хамгийн бүтэшгүй хүслийг ч гүйцэлдүүлэх боломж байна. Энэ халуу дүүгсэн үд дундад хүүхэн хүний юу бодож хүссэн бүхнийг биелүүлэх боломж ч байгаа юм... Гэхдээ тэмцэх хэрэгтэй болно доо...
— Тэмцэхэд бэлхэн гэж Янсен товчхон хариулав.
— «Аризона» цагт хэдэн бээр хурдалж чадах вэ?
— Дөч хүртэл.
— Задгай тэнгист ямар хөлөг онгоц манай онгоцыг гүйцэж чадах вэ?
— Гүйцэх онгоц цөөхөөн...
— Нэлээн их урт газар зугтаах хэрэг гарч магадгүй.
— Шингэн түлш нөөцөлж авахыг зөвшөөрнө үү?
— Тэг тэг. Лаазалсан мах, загас, цэвэр ус, шампан дарс ав... Ахмад Янсен, тун аюултай ажил бидэнд тулаад байна.
--- Тун аюултай ажил хэрэгт оролцоход бэлхэн.
— Гэхдээ, би ялан дийлнэ гэдэгтээ итгэж байна шүү...
Онгоцны цаг арван хоёр хагасыг заан цохив... Зоя радио телефоны өрөө рүү орлоо. Аппаратад: ойртон сууж радио хүлээн авагчийн хөшүүрэгт хүрэв. Хаанаас ч юм бэ, фокстрот бүжгийн хэдэн аялга баригдана.
Зоя хөмсгөө зангидан цаг харна. Гарины дуу гарсангүй. Гарынхаа чичир- хийг дарсхийн дахин хөшүүргийг хөдөлгөж үзлээ.
...Үл таних сунжирсан дуу оросоор яг чихэнд нь:
«..Амь нас танд үнэтэй бол... тав дахь өдөр Неапольд буу... «Сплендид» зочид буудалд хагас саяны үд хүртэл мэдээ хүлээ» гэв.
Энэ нь Гарины хэрэглэж байсан уртын дөрвөн зуун хорин нэгэн долгионоор явуулсан ямар нэг өгүүлбэрийн төгсгөл байлаа.

54
Шельгагийн хэвтэж байсан өрөөний цонхны самбарыг гурван өдөр дараалан хаахаа мартаж байлаа. Орой болгон л Шельга өөрөө асрагчид сануулна. Самбарын хоёр талыг холбосон дэгээ сайн орсон эсэхийг ч өөрөө тун анхаарал- тай ажиглана.
Энэ гурван долоо хоногт Шельга ихэд сайжирч орноосоо босон цонх руу ойртож суугаад тоор модны саглагар мөчир, хар хөөндэй, зүлгэн дундах солонгорон цацрах ус хараад байх болжээ.
Эндэзс бөглүү чулуун ханаар хүрээлэгдсэн эмнэлгийн цэцэрлэг нэлдээ харагдана. Арван наймдугаар зуунд энд хувьсгалаар устгагдсан сүм хийд байжээ. Хар ламууд сониуч харцанд дургүй. Иймээс ч хана өндөр агаад дээгүүр нь шилний хагархай гялалзан харагдана.
Энэ ханыг давахын тулд нөгөө талд нь шат тавихгүй бол болохгүй байв. Эмнэлэгтэй залгаа гудамж зэлүүдхэн боловч хурц гэрэлтэйн дээр чимээгүйн дунд цагдаа нарын алхаа ойр ойрхон сонсогдох тул шатны тухай бодох ч арга- гүй байлаа.
Хэрвээ ханан дээгүүр шилний хагархай цацаагүй бол эв дүйтэй хүн шатгүй ч гэсэн давчих л байх. Шельга өглөө бүр чулуун ханыг нэг үзүүрээс нөгөөд хүртэл нэгжин ажиглана. Аюул зөвхөн тэндээс л босно. Роллингийн явуулсан хүн эмнэлэг дотуур орж ирж арай л зүрхлэхгүй болов уу? Гэхдээ алуурч ямар ч гэсэн ирнэ. Үүнд Шельга эргэлзсэнгүй.
Шельга эмнэлгээс гарах гэж эмчийн үзлэг хүлээж суув. Гаргана гэдэг ч тодорхой байлаа. Эмч долоо хоногт таван удаа ирдэг боловч энэ удаа өвджээ. Ахлах эмчийн үзлэггүйгээр эмнэлгээс гаргахгүй гэж Шельгад дуулгав. Шельга эсэргүүцэх ч гэж бодсонгүй. Тэрбээр элчин сайдынхаа газар хоол авчруулж байхаар захижээ. Эмнэлгийн шөлийг угаагуур луу асгаж талхыг нь хөөндэйд өгдөг байлаа.
Роллинг ганц гэрчээсээ заавал салах ёстой гэдгийг Шельга мэдсээр байв. Тэрбээр хэтэрхий их түгшин зовниж бараг л унтахгүй байлаа. Асрагч сонин зөөж Шельга өдөржингөө л уншиж, хайчилна. Хлыновыг эмнэлэг рүү ирэхийг хориглов. (Вольф Германы анилиний пүүстэй Роллингийн хийсэн тэмцлийн тухай мэдээ материал цуглуулан Германы Рейнд байлаа.)
Шельга өглөө босмогцоо заншсан ёсоороо цонх руу очиж цэцэрлэгийг нэгжин ажигласнаа хөшигний араар ухрав. Түүнд харин ч хөгжилтэй са- нагдлаа. Шат тавьчихсан байлаа! Цэцэрлэгийн хойд талаас далдуу модоор хагас халхлагдсан хананд цэцэрлэгчийн шат түшүүлэн тавьсан нь шилний хагархай дээгүүр тохой хиртэй цухуйна.
Шельга «Адтай чөтгөрүүдээ!» гэж амандаа үглэв.
Хүлээх л болжээ. Яах ийхээгээ бүгдийг бодож төлөвлөв. Баруун гар нь хэдийгээр боолтгүй ч хүч чадал муутай. Гипстэй чиг барьж боосон зүүн гарыг нь асрагч цээжинд нь татан чанга боов. Зүүн гар нь арван таван фунтээс бага- гүй хүнд бололтой. Энэ нь өөрийгөө хамгаалах ганц зэвсэг байв.
Дөрөв дэх шөнөө асрагч цонхны самбар хаахаа бас л мартчихлаа. Шельга энэ удаа юу ч хэлсэнгүй, есөн цагаас хойш унтсан хүн болж хэвтжээ. Бусад самбаруудыг тас тас хийтэл хаах нь сонсогдоно. Түүний цонх дэлгээтэй үлдэв. Гэрэл унтармагц тэрбээр орноосоо босон зүүн гарынхаа татаж боосон боолтыг хүч тэнхээгүй баруун гар шүд хоёроороо хамжин байж тайлав.
Байсхийгээд л зогтусан амьсгаагаа хураан чагнана. Тайлсаар эцэст нь гипстэй гар нь чөлөөтэй унжих болов. Өвчтэй зүүн гар нь нэлээд сайн нугарч чадаж байлаа. Гудамжны гэрэлд цайрах цэцэрлэг рүү өнгийхөд далдуугийн цаадах шат хуучин байрандаа цухуйж л байлаа. Шельга хөнжлөө хуйлан даавуун доогуураа тавибал бүрэнхийд яг л хүн унтаж байгаа юм шиг хара- гдана.
Цонхон цаана чив чимээгүй, зөвхөн ус дусална. Парисын дээгүүр үүлэн дунд хех ягаан гэгээ чичигнэнэ. Гудамжны чимээ энд үл дуулдана. Тоор модны хар мөчир хөдлөх ч үгүй унжина.
Машины дуу гарав. Шельга сэртхийн сонордвоос тоор модны мөчир дээр унтаж байгаа шувууны зүрхний цохилт сонсогдох шиг түүнд санагдав. Нэлээд удав. Цэцэрлэгт шарчигнах, шохой дээгүүр модоор зурчих шиг шархийх чимээ гарлаа.
Шельга хөшигний цаагуур орж хананд наалдав. Гипстэй гараа унжуулан зогсохдоо «Хэн бэ? Хэн бол? Роллинг өөрөө гэж үү?» гэж бодно.
Навчис сэрчигнэн хөөндэй үргэн нисэх сонсдов. Шельга хэзээ л хүний сүүдэр тусах бол гээд цонхноос бүдэг гэрэлтсэн шал ширтэнэ.
«Буудахгүй байх, хорт хий юм уу ямар нэг өөдгүй юм хэрэглэх биз...» гэж Шельга бодов. Бүрх малгай дарж өмссөн толгойн сүүдэр шалан дээр өндөрсөж эхлэв. Шельга гараа улам далайн хүчтэй цохиход бэлтгэнэ. Сүүдэр өндөрссөөр мөр нь тодрон арвагар хуруунууд харагдав...
— Шельга, нөхөр Шельга, би байна, бүү ай... гэж сүүдэр оросоор шивгэнэв.
Шельга юу ч болж магадгүй гэж хүлээж байсан ч, харин ийм үг, энэ дууг
сонсоно гэж бодсонгүй. Тэрбээр өөрийн эрхгүй дуу алдчихав. Ингэж өөрийгөө илчилмэгц нөгөө хүн цонхны янзан дээгүүр ганц үсрэн орж ирээд биеэ хамгаа- лан хоёр гараа урагш сунгалаа. Энэ бол Гарин байв. Гарин:
— Таныг дайрна гэдгийг та мэдэж байсан биз дээ. Өнөө шөнө таныг алах ёстой. Надад энэ ашиггүй. Би амь өрөн таныг аврах ёстой. За явъя, надад машин байна.
Шельга хананаас хөндийрөв.
Одоо болтол далайсаар байгаа гипстэй гарыг нь хараад Гарин шүдээ гялалзуулан инээвхийлнэ.
— Шельга, уучлаарай, би буруугүй. Ленинградад хэлэлцсэнээ санаж байгаа биз дээ? Би үнэнч тоглодог. Фонтенеблод болсон эвгүй зүйл энэ муу нохой Роллингийн ажил. Надад итгэж болно, за явъя. Хором бүр үнэтэй...
Шельга эцэст нь:
— За тэгээд, та намайг аваад явдаг, дараа нь яах вэ?
— Би таныг нуучихна... Удаан биш ээ, та бүү ай. Роллингоос талыгаа авталаа л нуучихна... Та сонин уншсан биз дээ? Живж байгаа хүн шиг Роллинг их л азтай байгаа. Гэхдээ тэр үнэнчээр тоглож чадахгүй. Шельга, танд хэд хэрэгтэй вэ? Эхний тоог нь хэлээдэх. Арав, хорь, тавин саяын аль нь вэ? Би танд баталгаа өгнө...
Гарин яг л дэмийрч байгаа хүн шиг хурдан, аяархан ярьж нүүр нь татвагнан чичирнэ.
— Шельга, бүү тэнэглээрэй. Та зарчимч ухаантай юм уу, хаашаа юм бэ?.. Би Роллингийн эсрэг хамтран ажиллах санал тавьж байна... За алив, явъя...
Шельга толгойгоо шийдэмгий сэгсрэн:
— Үгүй ээ, явахгүй.
— Таныг тэртэй тэргүй ална.
— Харж л байя.
— Асрагч манаач, захиргааныхан цөмийг Роллинг «худалдаад» авчихсан. Таны хоолойг шахаж ална. Би мэдэж байна... Өнөө шөнийг та тэсэж өнгөрөөх- гүй. Та элчин сайдад урьдчилан хэлсэн үү? За за... Элчин сайд тайлбар шаардана. Францын засгийн газар их сайндаа л уучлал гуйна... Гэхдээ үүнээс танд ямар ашигтай юм бэ? Роллингид гэрчээ тонилгох хэрэгтэй... Тэр таныг зөвлөлтийн элчин сайдын яамны хаалгаар оруулахгүй...
— Явахгүй гэсэн шүү дээ... Үгүй, явахгүй...
Гарин амсхийн цонхоор харснаа:
— За тэгвэл, таныг албаар аваад явна даа гээд нэг алхам ухран пальтоны- хоо халаасанд гараа шургуулав.
— Яаж албаар?
— Ингээд...
Гарин хорт хий эсэргүүцэх богинохон бортоготой баг халааснаасаа суга татан гаргаж ирэн амандаа наав. Шельга хашгирч амжаагүй байтал нүүр лүү нь тослог шингэн шүршжзэ... Резинэн шахуурга барьсан Гарины гар л гялсхийн харагдаад өнгөрөв... Шельга нэг их нялуун үнэрт цохигдон амьсгал нь давхцав...
55
— За сонин ихтэй юү?
— Ихээ. Сайн байна уу Вольф!
— Би галт тэрэгний буудлаас шууд ирлээ. Өлсөж байна гэж жигтэйхэн. Яг л арван найман оных шиг.
— Вольф, та хөхүүн байх чинь. Их юм мэдэж аваа юу?
— Жаал жуул юм олж мэдсээн... Энд ярих уу?
— Тэгээ тэг. Гэхдээ хурдан.
Вольф IV Генрихийн* морьт хөшөөний хөл дэх боржин вандан дээр Хлынов- той зэрэгцэн суув. Сите арлын шовгор хошуу шигдэн орсон доод талд усны дээрээс бургас модод нэвсийн унжина. Голын усанд дүрсээ тусгасан олон олон гүүрийн цаагуур тэртээд тоосрон ягаарсаар наран шингэнэ. Голын эрэг, элс ачсан чирүүл онгоц дээгүүр дэлхийн дайн дажин, Роллинг, мөнгөний ханш буурах зэргээс ядуурч сүйрсэн сайн сэтгэлт франц хөрөнгөтнүүд загасны дэгээ барин сууцгаана. Зүүн эргийн боржин хашлага дээгүүр бүүр хол Гадаад явдлын Яам хүртэл оройн наран дор энэ хотынхны хэнд нь ч хэрэггүй номтой хуучин номын худалдаачин гиюүрнэ.
Энд хөгшин Парис насаа элээж байлаа. Эргийн дээгүүрх ном, шувууны тор, бүргэр дарайлсан загасчдын хажуугаар хуучин сүрэл малгайтай, нөмрөг бүхий амаа тагласан их сахалтай, мартамтгай нүдтэй хөгшид сажилна... Дээр нэгэн цагт энэ нь тэдний хот байлаа... Францад хэчнээн ч их алт байсан гэж бодно! Хэрэв сонсож л чаддаг юм бол эндхийн чулуу болгон агуу их өнгөрсөн түүхийг ярьж чадна. Яагаад далайн чанадаас ирсзн Роллинг энэ хотын эзэн болчихоод байгааг чөтгөр ч мэдэхгүй биз ээ. Тэгээд эндхийн сайн сэтгэлт хөрөнгөтнүүдэд загасны дэгээ шидэн толгой гудайлган суухаас өөр ажилгүй болжээ... Пөөх, хө, хө! Аах, ха, ха!...
Вольф гаансандаа хатуу тамхи нэг сайн татаж аваад:
За ийм байнаа. Германы анилиний пүүс нь америкчуудтай ямар нэг гэрээ хийгээгүй цорын ганц пүүс юм. Энэ пүүс улсаас хорин найман сая маркийн тэтгэмж авчээ. Одоо Роллинг германы анилинийг унагаах гэж хамаг хүчээ дайчилж байна. Энэ сарын хорин найманд анилиний хувь нийлүүлсэн акцуудыг зарна гэнэ.
IV Генрих (1553—1610 он), 1594 оноос 1610 онд францын хаан байсан.


Top
   
PostPosted: Oct.30.16 9:29 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
энэ хүрээд скандсан файл дуусчлаа. новшийн тэнэг дээр үеийн скан авсан чинь виндоүс 10 дээр ажилдгүй. виртуалбокс суулгаад ажиллуулах гэхээр писи рестарт хийгээд байхын...??? сканертай нөхөр байвал над энэ болоод нилээн хэдэн дээр үеийн хогийн ном байна. бүгдийг нь дижиталл болгомоор байхын?? сканердаад файлыг нь над өгөөд номыг нь бэлгэнд авах хүн байна уу?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited