#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.21.17 9:43 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 
Author Message
PostPosted: Oct.21.14 2:19 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
Зээ, намрын дунд сарын шинийн 28-ны тун дажгүй өдөр. Эл өдөр номын үйл эхлүүлэхэд сайн тул алдарт адал явдалч Сидний Шелдоны "Дэлхийг донсолгосон шүүх хурал"-ыг форумд оруулахаар шийдлээ. Таалан болгооно уу!

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.25.14 12:57 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
ЭХЛЭЛ


Афин. 1947 он

Цагдаагийн дарга Георгиос Скури машины тоос болсон салхины шилний цаагуур Афин хотын ажил хэргийн хэдэн эгнээ захиргааны байшин барилга, зочид буудал, сансрын орны боулинг тоглох танхимд өрөөстэй лут том кегли нурж байгаа юм шиг нэг хачин найгалзан ээлж ээлжээрээ ойчихыг харж явлаа.
-Хорин минутын дараа зохих газраа хүрнэ. Гудамжинд унаа хөсөг бараг алга гэж жолоо барьж яваа дүрэмт хувцастай цагдаа өгүүлэв.
Скури хайхрамжгүй толгой дохиод байшин барилгаас нүд салгалгүй ширтсээр байлаа. Ийнхүү хараазүйн үзэгдэлд нүд хууртахыг Скури ямагт гайхан сонирхдог юм. Зуны сүүл сарын хайр найргүй шарах нарны бүрэлзсэн туяанд агаарын долгион байшин барилгыг зугуухан ороон зэрэглээтэж, шил толь болсон байшин усан хүрхрээ мэт үзэсгэлэнтэй сайхан нурж байх шиг санагдана.
Цаг үд дундаас 10 минут өнгөрч байх агаад гудамжинд ганц хоёрхон явган хүн харагдана. Афин хотын төвөөс гучин километр зайтай оршдог Элленикон нисэх буудлын зүг, зүүн тийш хар хурдаараа давхиж яваа цагдаагийн гурван машиныг халуунд нозоорсон явган хүмүүс онц их сонирхохгүй, нүд дагуулан хараад өнгөрнө. Эхний машинд цагдаагийн дарга үд дундын ийм халуун үед доод хүмүүсээ явуулаад өөрөө сэрүүн тасалгаанд үлдэх байсансан. Энэ удаа тийм энгийн биш нөхцөл байдал бий болж, хоёр шалтгаанаар Скури өөрийн биеэ оролцох шаардлага гарчээ. Нэгдүгээрт хоёр өдрийн турш энэ нисэх буудалд дэлхийн янз бүрийн улс орноос эрхэм хүндэт зочид нисэн ирнэ. Тэднийг нэр төртэй угтаж гаалийн шалгалтаар төвөг чирэгдэлгүй өнгөрүүлэх хэрэгтэй байлаа. Хоёрдугаарт, хамгийн гол нь нисэх буудалд сонины сурвалжлагч, кино мэдээний зураглаач нар ирнэ. Скури тийм ч тэнэг хүн биш болохоор өнөө өглөө сахлаа хусаж байхдаа алдар цуутай хүмүүсийг хэрхэн анхаарал халамжтай угтаж байгаа нь кино мэдээгээр харуулах юм бол түүний алба ажлын нэр хүндэд хэрхэвч саад болохгүй гэж бодсон байна. Заяа төөргийн азтай сайхан учралаар Скурид итгэмжлэн хариуцуулсан дэвсгэр нутагт дэлхий дахины ач холбогдолтой үйл явдал болох гэж байхад ийм дуулианыг ашиглахгүй бол тэнэг хэрэг болохсон. Ийм боломж бий болсныг Скури өөрийн хамгийн дотны хүмүүс болох эхнэр, нууц амраг хоёртойгоо ярилцсан аж. Эхнэр Анна нь тариачин айлд төрсөн, дунд хэр настай царай муутай, муухай ааштай авгай. Эхнэр нь Скуриг нисэх буудлаас холхон бай, элдэв хэрэг төвөг гарвал чамайг зэмлэх хүнгүй санаа амар гэж зөвлөжээ.
Түүний сахиусан тэнгэр болсон гоо үзэсгэлэнт нууц амраг Медина нь алдар хүндтэй зочдыг өөрийн биеэр угтан авч амрыг айлтгагтун гэжээ. Ийм үйл явдал Скурийн нэрийг яруу алдрын оргилд хүртэл өргөж өгөх магадгүй гэсэн түүний саналыг Медина зөвшөөрч байлаа. Скури үүргээ сайн биелүүлж чадвал наад зах нь цалингийн нэмэгдэл авдаг болно. Хэрэв тэнгэр таалбал одоогийн комиссарыг тэтгэвэрт гарсны дараа Скурийг цагдаагийн комиссараар томилж болох юм. Скури заяа төөргөөр Анна шиг царай муутай, муухай ааштай хүүхэнтэй ханилан суусандаа зуунтаа харамсана.
Скури одоо ойрын хэдэн цагийн дотор юу хийх хэрэгтэйг бодов. Нисэх буудалд юм бүхэн саадгүй бүтнэ гэдгийг бат мэдэх хэрэгтэй байлаа. Скури аль шилдэг гэсэн арав гаруй хүнээ дагуулан гарчээ. Хамгийн гол нь хэвлэл мэдээлэлд хяналт тавих хэрэгтэйг тэр сайн ойлгож байв. Дэлхийн улс орны гол гол сонин, сэтгүүлийн сурвалжлагч нар Афинд өдий төдийгөөрөө ирснийг Скури гайхаж байлаа. Скури өөрөө зургаан удаа ярилцлага өгч, тухай бүрт нь түүний хариултыг герман, англи, япон, франц, орос хэлээр орчуулан хүргэсэн. Тийнхүү алдар нэртэй байхын амтыг үзэж байтал цагдаагийн комиссар утастаж хүн амины хэргийг шүүхээр шүүн тасалж эхлээгүй байхад тэр даруй олон нийтэд ярих хэрэггүй гэдгийг сануулсан байна.
Энэ бол комиссарын атаархсан үйлдэл гэж Скури бодсон авч түүнтэй маргасангүй. Цаашид ярилцлага өгөхөө болив. Гэвч кино мэдэээний зураглаач нар нисэх буудалд хүрэлцэн ирсэн алдарт хүмүүсийн зургийг авч байхад Скури тэдний дунд байж байвал комиссар дургүйцэхгүй биз ээ.
Машин хурдаа саалгүй Сиру өргөн чөлөөнд гарч, Фалероны зүг огцом эргэв. Скурийн аюулхай дор өвдөх шиг болжээ. Өнөөдөр харанхуй болохоос наана Афинд ирэх алдар хүндтэй хүмүүсийг ухаан санаандаа бүртгэн тоолж гарав.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.25.14 11:45 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
***

Арман Готье өндрийн өвчинд зовж байжээ. Тэрбээр нислэгээс аль хэдийнэ айдаг болсон нь өөрийн бие, өөрийн амьдралыг хэтэрхий их хайрладгийнх юм. Энэ хайр нь зуны цагт Грекийн орчмын нутагт ердийн үзэгдэл байдаг агаарын шуургатай нийлээд түүний бөөлжис цутгахад хүргэжээ. Арман Готье өндөр нуруутай, бие туранхай ч гэсэн чийрэг, эрдэмтэн лүгээ харагдана. Түүний дүр төрхөөс өргөн магнай нь гоц ялгарах агаад царайд нь үргэлж доогтой инээмсэглэл үзэгдэнэ. Арман Готье 22-тойдоо Францын кино урлагийн хөгжилд шинэ амьсгал оруулсан “шинэ долгион”-ыг үндэслэгчдийн нэг болж, дараа нь театрын салбарт бүр их амжилт олжээ. Эдүгээ дэлхийн хамгийн шилдэг сайн найруулагчдын нэг хэмээн алдаршаад энэ байдлаа сайн ашиглаж байв. Сүүлийн 20 минутыг тооцохгүй бол Готье энэ нислэгт сэтгэл хангалуун байлаа. Үйлчлэгч бүсгүйчүүд түүнийг таниад аль болох ая тал засаж, өөр ямар ч үйл ажиллагаанд бэлэн гэдгээ таниулан үг хаяцгааж байжээ. Нислэгийн үед зарим зорчигч дэргэд нь ирж, түүний найруулсан кино жүжгийг бахдан үзсэнээ илэрхийлэх аж. Готье өөрөө Оксфордын их сургуулийн Хутагт Аннагийн коллежид суралцдаг, нийгмийн ухааны магистрын зэрэг горилох бүтээл бичиж байгаа хөөрхөн англи бүсгүйг таашаан сонирхож байв. Оюутан бүсгүй эрдэм шинжилгээний ажлаа театрт зориулж, түүндээ Арман Готьегийн уран бүтээлийг голлосон байжээ.
Тэр хоёр сэтгэл хөөрөн ярилцаж, оюутан бүсгүй Ноэль Пейжийн тухай ярьж эхэлтэд бүгд сайхан байлаа.
-Та түүний найруулагч байсан шүү дээ! Би шүүх хуралд орж чадах болов уу гэж найдна. Яг л цирк үзэж байгаа мэт сонин сайхан байх биз ээ! гэж бүсгүй дуу алдан өгүүлчихжээ.
Готье нэг мэдэхэд сандлын бариулыг тас атгачихсан байжээ. Оюутан бүсгүйн хэлсэн зүйл өөрт нь ийм хүчтэй нөлөөлснийг Готье өөрөө ч гайхав. Өдий олон жил өнгөрсөн байхад ч Ноэлийг дурсан санаж, зүрх шимширдэг нь улам ихэссэнээс багассангүй. Түүний сэтгэлийг өөр хэн ч ингэж догдлуулж байсангүй. Гурван сарын өмнө Ноэлийг баривчлагдсан тухай мэдээ уншсанаас хойш өөр юу ч бодож чадахгүй Готье түүнд чадах чинээгээрээ туслахыг амлан утас цохиж, захидал явуулсан ч хариу ирсэнгүй. Готье шүүх хуралд сууж үзэхийг хүссэнгүй. Гэвч тэсч чадалгүй замд гарсан байна. Үүнийг Ноэльтой сууж байсан тэр цагаас хойш өөрчлөгдсөнийг харах хүсэлдээ хөтлөгдсөнийх гэж өөртөө тайлбарласан боловч өөр шалтгаан байсныг сэтгэлийнхээ гүнд ухаарч байв. Готьегийн жүжигчний зан нь тэнд болох жүжгийг нүдээр үзэхэд түлхжээ. Ноэль бүсгүйг амьд явах эсэхийг шүүгч зарлах үед хүүхний царай ямар байхыг нүдээр үзэхийг хүссэн байна.
Нисэх онгоц гурван минутын дараа Афинд бууна гэж онгоцны ахмад дотоод харилцааны шугамаар мэдэгдэв. Готье Ноэлийн барааг олж харна гэхээс тэсч ядан сэтгэл хөөрөн догдлоод өндрийн өвчнөө ч мартаж орхижээ.

***

Саяхан байгуулагдсан Гроот Шуурийн шинэ том эмнэлгийн ерөнхий эмч бөгөөд мэдрэлийн мэс засалчаар ажилладаг доктор Исрайль Кац мөн Афин орохоор нисэж байв. Кац дэлхий дээр хамгийн сайн мэдрэлийн мэс засалчийн нэгд тооцогддог аж. Анагаах ухааны сэтгүүлд түүний боловсруулсан тархинд мэс засал хийх тэргүүний аргын тухай өгүүлэл байнга нийтлэгдэж байдаг. Түүний өвчтөний дотор Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, ван эзэд байдаг.
Доктор Кац бол нуруу дунд зэрэг, эрэмгий бөгөөд ухаалаг царайтай, хөнхөр нүдтэй, урт нарийхан гартай эр. “British overseas airways corporation” гэх нисэх компанийн онгоцны зөөлөн түшлэ налан суужээ. Кац ядарч байсан учир зургаан жилийн өмнө тайруулсан баруун хөл нь янгинах шиг болохыг мэдрэв.
Их хүнд өдөр таарсан байжээ. Кац үүр цайхаас өмнө мэс засал хийж, зургаан өвчтөнийг үзэж, дараа нь эмнэлгийн захирлуудын зөвлөлийн хуралдаанд суугаад, тэндээсээ Афин руу шүүх хуралд очихоор нисэх буудалд очсон байна. Кацын эхнэр Эстер нөхрийгөө хорьж ятгахыг оролдон,
-Исрайль, чи түүнд тусалж чадахаас өнгөрсөн гэж хэлжээ.
Эхнэрийнх нь зөв юм. Гэсэн ч Ноэль Пейж нэг удаа Кацыг аврахын тулд амь дүйж байсан хүн. Одоо Ноэлийг дурсан санаад түүнтэй харилцахад ямагт төрдөг үгээр илэрхийлэхийн аргагүй сэрэл сэтгэгдэлд автагдав. Ноэлийг зүгээр нэг дурсах төдийд тэднийг тусгаарласан цаг хугацаа арилаад өгөх шиг санагдана. Энэ бол хөөрүү хоосон уран сэтгэмж төдий юм.
Өнгөрсөн он жилүүд эргэж ирэхгүй.
Нисэх онгоц дугуйгаа буулган доошилж эхлэв. Доктор Кац цонхоор харвал дор нь Каир хот цэлийнэ. Энд түүнийг Афинд Ноэль дээр аваачих Египетийн нисэх компанийн онгоцонд суух болно. Ноэль хүн алсан буруутай юм болов уу. Нисэх онгоц буух зурвас руу дөхөх үед Парист Ноэлийн үйлдсэн өөр нэг аймшигтай хүн амины хэргийг санав.

***

Филипп Сорель яхта онгоцныхоо хайсны дэргэд зогсоод Пирейн булан ойртохыг харж байв. Түүнд тэнгисээр аялах сайхан санагддаг. Ийм аялал Сорельд бишрэн хүндэтгэгчдээсээ холдож амрах ховорхон боломж олгодог юм. филипп бол дэлхий дээрх хамгийн өндөр ашиг орлоготой оддын нэг. Түүнийг одоо харахад ийм амжилтад хүрэхийн тулд багагүй хөдөлмөрлөсөн нь мэдэгдэнэ. Харин ч ринг дээр сүүлийн арван удаа дараалан ялагдсан боксчин шиг олон хугарсан хамартай, шингэрч яваа үстэй, жаахан доголон хүн. Гэхдээ энэ бүгдийг эс анхааран түүнийг нүдэнд дулаахан эр гэж үздэг. Сорель бол зөөлөн тайван дуугаар ярьдаг, эрдэм боловсролтой хүн. Энэ дотоод сэтгэлийн сайхан чанар, ачааны машины жолоочийнхи шиг гадаад төрх нь эмэгтэчүүдийг ухаан алдуулж, эрчүүд түүнийг баатар хэмээн үзэх болжээ. Яхта онгоц нь буланд орж ирж яваа энэ үед мань эр яах гэж наашаа ирснээ гайхсаар байв.
Ноэлийн хэргийг шүүн таслахад байлцах гэж киноны зураг авалтад оролцохыгоо хойшлуулсан аж. Шүүхийн танхимд үзэгдсэнээр сурвалжлагч нарын зөөлөн хоол болно гэдгийг Сорель ойлгож байлаа. Урьдын нууц амраг нь байсан хүүхний үйлдсэн хүн амины хэргийн тухай дуулиант хуралд Сорелийг ирснээр сэтгүүлчид буруугаар тайлбарлах нь лав юм. алдарт жүжигчнийг тэртэй тэргүй асар их алдар нэрээ улам мандуулахын тулд энд ирлээ гэж үзэх болно. Хаанаас нь ч аваад үзсэн Сорелийн Афинд ирсэн нь тун эвгүй хэрэг болно. Даанч ирэхгүй байх арга байсангүй. Сорель ямар ч байсан Ноэль Пейжтэй дахин уулзаж, ямар нэг зүйлээр туслах боломж байгаа эсэхийг мэдэх ёстой...
Сорелийн онгоц Грекийн эрэгт тулан ирж байх тэр үед АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай туслах Элленикон нисэхийн буудлаас 180 км-ийн зайд “Пан Американ” компанийн нисэх онгоцонд сууж явав. Уилльям Фрэзэр хэдийн тавин насны заагийг давжээ. Тэр бол нүүрний тэг буруу, захирангуй маягийн зантай буурал хүн байв. Фрэзэр Грект болох шүүх хуралд очиж үзэх гэж амралтын чөлөө авсан байна. Уг нь конгрессд дэгдсэн хямрал туйлдаа хүрч, ийм аялал хийхэд туйлын тохиромжгүй цаг таарсан юм. Фрэзэр ойрын хэдэн хоног яаж зовохыгоо мэдэж байсан боловч түүнд өөр арга байсангүй. Энэ бол хонзон авах аялал. Хонзон авах нь түүнд тун тааламжтай байлаа. Фрэзэр маргааш эхлэх шүүн таслах хурлын тухай бодохгүйг хичээн цонхоор ширтэв. Тэртэй дор жуулчны хөлөг онгоц тэнгисийн долгион үзсэн алсад сүүтэгнэх Грекийн хөвөө тийш яваа харагдав.
Огюст Ланшон гурван хоног далайн өвчинд шаналж, айсандаа үхэх шахаж байлаа. Марсельд түүний суусан жуулчлалын хөлөг онгоц умардын хүйтэн салхтай тааралдсан нь Ланшоныг далайн өвчнөөр шаналгажээ. Түүний хааш яах гэж явсныг эхнэр нь мэдэх вий гэж бодохоос айдас нь намдаж өгөхгүй зовооно. Ланшон бол нас жар гарч яваа, богинохон чацтай, нимгэхэн уруултай бүдүүн халзан хүн. Ланшон Марсельд хувцасны жижиг үйлдвэртэй. Тэгээд ямар ч гэсэн баячуудтай адилхан амарч зугаалах бэл бэнчин байхгүй гэж эхнэртээ хлдэг хүн. Түүний одоогийн энэ аяллыг ч амралт зугаалга гэх аргагүй. Ямар ч гэсэн дотны хайрт Ноэлийнхоо барааг дахин олж харах санаатай сонин сэтгүүлээс дээдсийн хүрээлэнгийн мэдээг шуналтай уншдаг байв. Ноэлийг анх театрт гол рольд тоглоход Ланшон гагцхүү түүнтэй уулзахын тулд Парист очиж байсан. Гэтэл гарын туслах тэнэг хүүхэн нь тэдний уулзахад саад хийсэн юм. Ланшон хожим нь Ноэлийн тоглосон киног дахин дахин үзэж түүнтэй амраглан цэнгэж байснаа дурсан санадаг байжээ. Одоо Грект очиход багагүй мөнгө зардал гарна... Эрхэм Ноэль нь хамт өнгөрүүлсэн сайхан цагаа дурсан санаад Ланшоноос тусламж хүснэ. Тэгээд хэтэрхий их мөнгө нэхэхгүй бол шүүгч юм уу, аль нэг түшмэлийг хахуульдаж, Ноэлийг суллуулна. Тэгээд түүнийг Марселийн хаа нэгтэй жижигхэн байранд суулгаж, дуртай цагтаа очиж цэнгэлийн манлайг эдэлж байх болно. Эхнэр нь энэ тухай шиншээд мэдчихгүй бол ...

***

Фредрик Ставрос Афин хотын Монастираки хэмээх ядуухан хорооллын нэг муу хуучин байшингийн хоёр давхарт байдаг хуулийн зөвлөгөө өгөх өмгөр контортоо ажлын ширээний дээрээс тонгойн суужээ. Тэр бол нас залуу, зүтгэл их, тэвчээр муу, нэр алдарт дуртай эр. Түүнд туслах авч ажиллуулах мөнгө байхгүй болохоор хууль цаазын мэдээ баримт цуглуулах уйтгартай ажлыг өөрөө хийх хэрэгтэй болдог. Ер нь өөрийн ажиллагааны энэ талыг үзэн яддаг боловч энэ удаа онц дургүйцэх зүйл байсангүй...
Хэрэв энэ хэрэг дээр дийлж гарах юм бол харилцагч нар өөрсдөө Фредрикийг гуйх болж, насны эцэс хүртэл сэтгэл зовох юмгүй болно гэдгийг мэдэж байлаа. Албан ажил явуулах тансаг сайхан өрөө тасалгаатай шинэ байр худалдан авч, албан хаагчид хөлслөн ажиллуулж, “Атенея Лески” маягийн ямар нэг клубын гишүүн болж, улмаар тэндээс баян харилцагчийг өөртөө татна. Ийм хувирал нэгэнт эхэлжээ. Фредрик Ставросыг Афин хотын гудамжинд гарч ирэхэд сонин хэвлэлээс зургийг нь үзсэн хүмүүс таниад дэргэд нь ирж яриа үүсгэх болсон байна. тйинхүү Ставрос нэрд гараагүй нэг муу хуульч байснаа хэдхэн долоо хоногийн дотор Ларри Дугласыг өмгөөлөхөөр завдаж буй өмгөөлөгч болох нь тэр. Фредрик Ставрос өөрт нь зохимжгүй харилцагч таарсныг сэтгэлийнхээ гүнд мэдэрч байлаа. Уг нь Ноэль Пейж шиг дур булаам хүүхний өмгөөлөгч болсон бол сайнсан. Гэвч Ставрос шиг нэр алдаргүй хүн дэлхий дахиныг шуугиулсан дуулиант хүн амины хэргийг шүүн таслахад оролцож байгаа нь их юм. Нэг л бодол түүнийг зовоогоод байлаа. Хоёр харилцагчид хоёуланд нь нэг л гэмт хэрэг үйлдсэн ял тулгаж байлаа. Ноэль Пейж өөрийн өмгөөлөгчтэй. Хэрэв Ноэль Пейжийг цагаатгаж, Ларри Дугласыг гэм буруутай гэж үзэх юм бол ... Ингэж бодохоор Ставросын үс өрвийж, яс хавталзана. Сурвалжлагч нар хоёр хэрэгтнийг гэм буруутай хэмээн үзэж байна уу гэж асуухад Ставрос дотроо тэдний гэнэнхэнийг элэглэн инээмсэглээд өнгөрдөг байв. Тэдний гэм буруутай эсэх нь хамаагүй хэрэг. Хамгийн гол нь тэд мөнгөөр хамгийн шилдэг сайн өмгөөлөгчдийг хөлсөлж авч болно.
Ставрос өөрийг нь хамгийн сайн өмгөөлөгчдийн тоонд оруулж буй нь жаахан дэгсдсэн хэрэг гэдгийг ойлгож байлаа. Ноэль Пейжийн өмгөөлөгч бол өөр хэрэг...
Түүнийг Напалеон Чатос гэдэг. Эрүүгийн хэргийн талаар энэ дэлхийд түүнтэй тэнцэх өмгөөлөгч байхгүй. Чатос эдүгээг хүртэл нэг ч хэрэг дээр зарга алдаж байсангүй. Фредрик үүнийг бодоод учиртайхан инээмсэглэв. Өөрөө Напалеон Чатосоос давж гарах санаатай байгаагаа хүнд хэлээгүй ч чухам ийм зорилго тавьсан байжээ.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.26.14 12:08 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
***

Фредрик Ставросыг муу контортоо толгой өөд татахгүй ажиллаж байх үед Напалеон Чатос Афин хотын Колонаки хэмээх орчин үеийн хорооллын нэгэн тансаг баян байшинд уригдан очоод зоог барьж байлаа. Чатос гайхмаар хатанги туранхай биетэй. Үрчгэр царайд нь мөр шинжээчийн уйтгартай том хар нүд гоц ялгаран дүрлийнэ. Хайлсан тугалга шиг зөөлөн зан байдлаар гялалзсан хурц ухаанаа далдална. Чатос жижиг халбагаар амтат зууш хутгаж суухдаа маргааш эхлэх шүүх хурлыг гайхшран бодов. Тэр орой хүмүүс их төлөв энэ хурлын талаар ярилцана. Зочид анхандаа Чатосоос шууд юм асуухаас зовж байснаас сүүлдээ грек шарз, архинд дотор нь халж, ам нь хагарч эхлэв. Гэрийн эзэгтэй түүнээс,
-Тэд гэм буруутай юу. Та юу гэж бодож байна? гэж асуухад,
-Яалаа гэж гэм буруутай байх вэ дээ. Нэгийг нь би өмгөөлөх гэж байгаа шүү дээ гэж Чатос энгүүн хариулжээ.
Түүний шог үгийг бүгд сайшаан инээлдэв.
-Ноэль Пейж жинхэнэ хэрэг дээрээ ямар хүн бэ? гэхэд Чатос хэсэг бодолхийлснээ,
-Тэр бол хосгүй хүүхэн гэж хэлж болно. Гоо үзэсгэлэн, авъяас билэг төгс хэмээн хариулав.
Чатос тэр хүүхний талаар ярих дургүй байгаагаа өөрөө гайхав. Ер нь Ноэийн тухай өөрийн сэтгэгдлийг үгээр илэрхийлэхийн аргагүй байжээ. Чатос хэдэн сарын өмнө Ноэлийг сонин хэвлэлийн ихэс дээдсийнхний хэсэгт нэр нь гардаг, кино сэтгүүлийн хавтсанд гэрэл зураг нь залардаг хүүхэн гэж бүдэгхэн төсөөлөхөөс цаашгүй байв. Чатос ерөөс жүжигчин хүүхнүүдийг хүн гэж тоохгүй дорд үздэг зантай ажгуу. Тэд бүгдээр биеийн гоо үзэсгэлэнд бүхнийг захируулсан богино ухаантай амьтас байдаг. Тэгсэн чинь яасан их эндүүрдэг байгаа вэ? Чатос Ноэльтой уулзсан даруйдаа ухаангүй дурлажээ. Энэ хүүхнээс болоод өөрийн харилцагчид ямар нэг янзаар элэгтэй байхгүй гэсэн гол дүрмээ зөрчихөд хүрэв. Ноэлийг өмгөөлнө үү гэж түүнээс хүссэн тэр өдрийг Чатос тодхон санаж байв. Чатос эхнэртэйгээ хоёул Нью-Йоркт анхныхаа хүүг төрүүлсэн охин дээрээ очих гээд юм хумаа бэлтгэчихсэн байжээ. Энэ аялалд нь юу ч саад болж чадахгүй мэт санагдаж байтал унтлагын өрөөнд гэрийн бойдаа нь орж ирээд,
-Ноён Константин Демирис утастаж байна! гэжээ. Энэ утасны дуудлага Нью-Йорк орохоо болиход хүргэсэн аж.

***

Арал дээр гагцхүү нисдэг тэрэг юм уу, яхта онгоцоор очиж болно. Нисэх буудал, тэнгисийн тохойг өвч зэвсэг бүхий соотон нохойтой харуул манааныхан хоног тойрон манаж байдаг. Энэ арал Константин Демирисийн хувийн эдлэн бөгөөд урилгагүй бол хэн ч тэнд очих эрхгүй. Арал дээр хаад ноёд, ерөнхийлөгч, кино од, дуурийн алдартай дуучин, алдарт зохиолч, зураач нар очих болсоор олон жил болж байна. Константин Демирис хувийн хөрөнгө бэлээр дэлхий дээр гуравдугаарт ордог, хамгийн их хүч чадал, эрх мэдэл төгс хүний нэг гэж тооцогддог байна.
Демирис тансаг сайхан номын сангийнхаа танхимын зөөлөн сандалд тухалж аваад түүнд тусгайлан зориулсан нарийн миссир янжуур баагиулан маргааш эхлэх шүүх хурлыг эрэгцүүлэн бодов. Хэвлэл мэдээллийнхэн хэдэн сарын турш түүнтэй холбоо барих гэж оролдсон боловч Демирисийн барааг олж харсангүй. Түүний нууц амрагийг хүн амины хэрэг үйлдсэний учир шүүн таслах болж, энэ хэрэгт Демирис шууд биш ч нэр холбогдсон нь хангалттай. Тэр ярилцлага өгч гал дээр тос нэмэхийг хүссэнгүй. Николемус гудамжин дахь шоронгийн нэг өрөөнд байгаа Ноэль одоо, энэхүү мөчид юу бодож сэтгэж байдаг бол? Сэрүүн байгаа болов уу? Аймшигтай сорил тулгаран ирээд балмагдан сандарч байгаа болов уу? Демирис Напалеон Чатостой сүүлийн удаа уулзаж ярилцсанаа санав. Демирис түүнд итгэдэг болохоор хөөдөхгүй гэж мэдэж байв. Чатос түүнд Константин Демирисийн өгөх гэж буй асар их шагналын цент бүрийг үнэлэхийн тулд их хүч гарган зүтгэх хэрэгтэй болно. Санаа зовох юм алга. Шүүх хурал түүний санаснаар болж өнгөрнө. Тэр ямарваа нэг юмыг мартдаггүй хүн билээ.
Кетрин Дуглас Грек нутгийн триантафили хэмээх сайхан сарнайд дуртайг санаж байна. Демирис ширээн дээрээс гар сунган дэвтэр авч “Кетрин Дуглас триантафили” гэж тэмдэглэв.
Энэ бол Кетрин Дугласын төлөө хийж чадах хамгийн бага зүйл.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.27.14 7:19 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.09.14 2:17 pm
Posts: 17
Сайна уу найзуудаа. Энэ форумд ном оруулдаг бүх хүмүүст баярлаж байдаг шүү.
Би өөрөө харааны бэрхшээлтэй хүн багаа юмаа тэгээд хэвлэмэл материалтай ном унших боломж байддаггүй болохоор цахим ном олох болгондоо баяртай байдаг л даа. :):):)
Гэхдээ зарим хүмүүсийн дутуу орхисон номнуудыг цааш нь үргэлжлүүлж уншмаар л бдг гэхдээ магадгүй тухайн хүмүүсийн боломж бололцоо нь болдоггүй байх л даа тээ? :D:D
ямартай ч дутуу ном уншихаар ямар нэг юм л дутуу санагдаад байдаг.
Ямарч л гэсэн энэ номыг ч гэсэн уншиж бга шүүүүүүүүүүү.
Битгий замынхаа дундаас буцаарай :D:D

ӨӨ, нээрээ найзуудаа өшөө олон цахим ном бвл хэрвээ би тэднийг уншиж болох надад өгч тус болооч? please!

Ьстой нөгөө чадлаараа чардаж болдгоор нь болгож явсаар хэдэн цахим ном олж авсан л даа гэхдээ л... heheheheehehehe

За за үг олдож үхэр холдох нь. ногоон моддоо номоо оруулах боломжийг нь өгийй дөөөөөөөөө. :D

магадгүй та нар гайхаж бж магад яаж харахгүй хүн комьпютер ашигладаг юм бол гж?
lol
за за ямар нэг юм мэдмээр бвл pm үлдээчихээрэй. жинхэнэ үг олдож үхэр холдож байх шиг байна. :P


Top
   
PostPosted: Oct.27.14 8:56 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.09.14 2:17 pm
Posts: 17
дэлхий даяар харааны бэрхшээлтэй иргэд tts(text to speech) технологийг хэрэглэж эхэлсэнээс хойш 10 гаруй жил өнгөрч бн найзаа.
энэ нь комьпютерын дэлгэц нь дээр юу л гарна тэр бүхнийг уншиж өгдөг технолог юм л даа
энэ
технолог дээр хэд хэдэн (screen reader) програм хөгжиж бдг юм.
тгд л би компюьтер ашиглаж чадаж байгаа юм. :)
манай монгол програм гарсан бдг гэхдээ дөнгөж эхний хувилбар болохоор төгс биш гэхдээ
зүгээрээээ
энэхүү програмтайгаа бид нар юу ч хж болно доо
тоглож болно бас CPP эсвэл c программын хэлүүд ашиглаж өөрийн гэсэн програмч бичэж болно
ер нь л чи компюьтер дээр юу хж чадах вэ би бүгдийг хж чадна гэсэн үгдээ. :):)


Top
   
PostPosted: Oct.28.14 6:42 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
Тэргүүн дэвтэр


Кетрин
Чикаго хот. 1919-1939 он.


1.
Аливаа их хот бүр өөрийн гэсэн хосгүй өвөрмөц дүр төрх, нүүр царайтай байдаг. Хориод оны үед Чикаго өрөөсөн хөл нь энэ хотыг төрүүлсэн том толгой хөрөнгөтөн Уильям, Огден, Жон, Уэнтуорт, Сайрус Маккомик, Жорж Пульман нарын эзэгнэж байсан ширүүн догшин үед шигдэж үлдсэн сэтгэл тогтворгүй, тэнхээ ихтэй, муйхар бүдүүн, үлэмж биетэн мэт байлаа. Энд Филипп Армор, Густавес Свифт, Маршалл Филдс мэтийн шинэ баячууд эзэгнэж, Хайми, Вейс, “Сорвитой хүн” гэж алдаршсан Аль Капоне мэтийн айхыг үл мэдэх мэргэжлийн дээрэмчид түйвээж байв.
Кетрин Александр эцэгтэйгээ хамт баарт орж үзсэн нь түүний бага насны хамгийн анхны дурьдатгал болон үлджээ. Эцэг нь түүнийг дээш өргөн өндөр сандал дээр суулгахад толгой эргэх шиг болж байв. Эцэг нь өөртөө том гэгчийн шилэн аягатай пиво, Кетринд амтат ундаа захиалав. Кетрин тэгэхэд таван настай байсан юм. Хүмүүс бяцхан охиныг тойрон өхөөрдөн бахдахад эцэг нь их баярлаж байсансан. Эрчүүд бүгдээрээ уух юм захиалж, мөнгийг нь эцэг нь төлнө... Дөнгөж урьд орой нь хот руу эргэж ирсэн эцэг нь удахгүй яваад өгнө гэж Кетрин мэдэж байв. Эцэг нь явуулын худалдаачин. Эрхэлсэн ажлынхаа эрхээр ээж, охин хоёрыг олон хоног сараар орхин алс холын хотод очиж, тэндээс хөөрхөн бэлэг авчирч өгөх хэрэгтэй болдог гэж охиндоо учирлан хэлсэн байна. Кетрин болохоор эцгийгээ хамт байж л байвал бэлэг хэрэггүй гэдгийг аль чадахаараа ятган үнэмшүүлэхийг хичээнэ. Эцэг нь инээд алдан миний охин балчир ч гэсэн ухаантай хэмээн магтана. Тэгээд нэн удалгүй дахиад л яваад өгнө. Хагас жилийн дараа сая эргэж ирнэ. Бага балчир байх тэр цагт үргэлж хамт байдаг эх нь тийм гэх тодорхой дүр төрхгүй хүн шиг байхад удаан хугацаагаар эзгүй байдаг эцэг нь хөгжил баясгалантай, цэцэн цэлмэг үгтэй, сайхан сэтгэлтэй, ер бишийн өгөөмөр баян, яруу хурц хүн шиг санагддаг байлаа. Эцгийн эргэж ирэх бүр нь баясгалан, жаргал цэнгэл дүүрэн, санаанд оромгүй ер бишийн явдлаар арвин үе болно.
Кетринийг долоон настай байхад эцэг нь ажлаасаа халагдаж, амьдрал нь эрс өөр болжээ. Тэднийх Чикаго хотыг орхин Индиана мужийн Гери хэмээх хотод очиж, эцэг нь тэнд гоёл чимэглэлийн дэлгүүрийн худалдагч болсон байна. Тэр үед Кетрин сургуульд орлоо. Кетрин ангийнхандаа итгэдэггүй, тэднээс хөндий зайдуухан байдаг. Багш нараасаа учиргүй айна. Багш нар нь жаал охины бишүүрхэг занг ойлгохгүй биеэ тоосон, их зантай гэж боддог байв. Эцэг нь одоо орой бүр гэртээ ирэх болж, бүгд хоолоо идэхээр ширээний ард сууцгаах үед манайх одоо л айл шиг айл болж, бусдаас дутуугүй амьдарч байна гэж жаал охин бодно. Ням гаригт эцэг, эх, охин гурвуул морь хөлслөн авч, нэг хоёр цаг зугаална. Гери хот Кетринд аятайхан санагдах аж. Гэтэл хагас жилийн дараа эцэг нь дахиад ажилгүй болж, тэднийх Чикагогийн Гарвид нүүж очив. Сургуулийн хичээл нэгэнт эхэлсэн учир Кетрин шинэ сургуульд шилжиж, найз нар нь бүгд Гери хотод үлджээ. Кетрин зожиг нэртэй болж, дүрсгүй жаалууд хэсэг бүлгээрээ нийлэн горзгор охиныг хайр найргүй шоолон гадуурхдаг байв.
Дараачийн хэдэн сар Кетрин бусад хүүхдийн шоолохыг огт тоохгүй байгаа дүр үзүүлэн хайхрамжгүй байдлын төмөр хуягаар дотоод сэтгэлээ халхалж сурчээ. Гэвч хүүхдүүдийн үг зүрхийг нь хатгаад байвал Кетрин гомдоосон этгээдэд хорон муу үгээр хурц хариу өгдөг болов. Тийнхүү нэн удалгүй хурц үгтэйгээр нэрд гарчээ...
Англи хэлний хичээл дээр сурагчдад “Ахмад Горацио Хорнблоуэр” ном унших даалгавар өгсөн байв. Энэ зохиолыг үзэн яддаг Кетрин өөрийн саналыг ганцхан өгүүлбэрээр илэрхийлж, олны мэдэх цэцэн үгийг ялигүй өөрчлөн "Зуудаг нохой дуугүй дайрдаг" гэж бичсэн нь гол баатрын зан чанарыг гайхалтай онож тодорхойлсон байна. Далайн аяллыг сонирхдог багш нь Кетриний хошин шогийг үнэлэн онц дүн тавьжээ...
Кетрин тэр үед 14 нас хүрч, жаал охины горзгор бие аажмаар эмэгтэй хүний төрхийг олж байв. Кетрин бүтэн цагаар тольдон өөрийн биеийг шинжиж, толинд харагдаж буй эвгүй гадаад төрх байдлаа хэрхэн өөрчлөхийг гуниглан боддог байлаа. Санаа нь бол гоо үзэсгэлэнгээрээ эр хүнийг ухаан алдуулдаг байхыг хүсэх атал түүний атаат дайсан болсон толинд самнаж дийлдэггүй даахирсан үстэй, тогтуухан бор нүдтэй, өдөр ирэх тусам ихсээд байдаг том амтай, ялимгүй шантгар хамартай охин харагдана. Кетрин толинд харагдах дүрд төдий л үл итгэн, би тийм ч муухай амьтан биш байх, харин намайг киноны гол дүрд тоглуулж, кино од болгохын тулд аль байдаг чадлаараа тэмцэх хүн олдохгүй болов уу гэж бодно. Бас хацраа томбойлгон, нүдээ талимааруулж, өөрийгөө загвар өмсөгч болгон төсөөлөхийг оролдож нэг үзнэ.тун ч баярламааргүй харагдах биеийнхээ байдлыг өөрчилж, нүдээ дүрлийлгэн царайгаа эрэмгий байдалтай болгон, зөөлөн инээмсэглэлээр чимэглэхийг оролдож нэг үзнэ. Болж өгдөггүй шүү. Америк эмэгтэйн хэв шинжит төрх гарч ирдэггүй. “Би уг нь овоо эвлэгхэн биетэй болох юм байна. гэхдээ гойдын юм огт алга” хэмээн Кетрин урамгүйхэн бодно. Уг нь олны сэтгэлд хадагдаж үлдэх, хэзээ ч үхэшгүй мөнх, олноос онцгой хүн болохыг юу юунаас илүү хүснэ.
Керин 15 нас хүрсэн тэр зун түүний гарын дор Мери Бэйкэр Эддийн “Шинжлэх ухаан ба эрүүл энх” ном тааралдаж, толинд харагдаж буй дүрсээ сайхан болгохыг хичээн бүтэн хоёр долоо хоног толины өмнө эргэлджээ. Энэ хугацааны дараа түүний биед гарсан ганц өөрчлөлт гэвэл эрүү, духан дээр нь гарсан батга байв. Тэр үеэс хойш Кетрин амтат идээ идэх, толины өмнө эргэлдэх, мөнөөх номыг уншихаа больсон байна.
Кетрин гэрийнхэнтэйгээ хамт Чикагод эргэн ирж, хөлс нь хямд байдаг Рожерс Паркийн хойт талын нэг муу жижиг байранд суух болжээ. Америк орон эдийн засгийн хямралд улам гүнзгий автан, эцгийнх нь ажил хийх улам багасч, архи уух нь ихэсчээ. Эцэг, эх хоёр нь бие биеэ буруутган үргэлж хэрэлдэх болов. тэднийг хэрэлдэж муудалцахаар Кетрин гэрээ орхин гарч явна. Ийм үед хаялгана дээр очиж, нуурын хөвөөгөөр дэмий тэнэж явахад цэвэр тунгалаг салхины нөлөөгөөр турьхан биед нь жигүүр ургах шиг санагддаг аж. Долгилон буй нуурыг бүтэн цагаар ширтэн суухад цээжинд нь тийм гэхийг тэмдэггүй бүлэг хүсэл дүүрнэ.
Кетрин удалгүй Томас Вульфийг нээн олжээ. Түүний номонд Кетрини сэтгэлийг эзэмддэг шаналгаатай мөртлөө амттайхан уйтгар гуниг тольдох мэт тусгалаа олжээ. Энэ бол Кетриний урьд хэзээ нэгэн цагт хаа нэг газар оронд нэгэнт туулаад өнгөрсөн, одоо дахин туулахыг тэсэн ядан хүлээж буй ирээдүйн амьдралыг хүсэн санааширсан гуниг байлаа.
Кетрин сарын юм үзэх болжээ. Түүний бие махбод эм хүн болж хувирахын сацуу ямар нэг тодорхойгүй зүйлийг ундаасах мэт эгээрэн хүсэх сэтгэл нь бие махбодын хэрэгцээ шаардлага юм уу, бэлгийн сэтгэл сэрэл биш гэдгийг өөрөө мэдэж байв. Кетриний цээжинд энэ дэлхийн түг түмэн хүнээс тодхон ялгарч, хажуугаар нь өнгөрөх үед хүмүүс “Харав уу, энэ Кетрин Александр. Агуу их ...” гэж хэлдэг болоосой гэсэн давагдашгүй хүсэл оргилон байлаа.
Агуу их гэж юу болох вэ? Энд л асуудал гарч ирнэ. Кетрин юу хүсч байгаагаа өөрөө ч үл мэднэ. Ням гаригийн үдээс хойш хэрэв мөнгөтэй бол кино үзэхээр явна. Тэгээд кино од Кери Грант, Жин Артур нарын ертөнцөд бүрмөсөн уусч, Уоллас Бизри, Мари Дресслер нартай хамт инээж, Бети Девисийн янаг амрагийн явдлыг өөрт тохиолдсон зүйл мэт сэтгэл догдолно. Кино од Ирэн Дани Кетринд төрсөн эхээс нь илүү ойр дотно санагдана.
Кетринийг дунд сургуулийн төгсөх ангид сурч байхад түүний заналт дайсан толь гэнэт дотны сайн нөхөр нь болон хувирлаа. Кетриниг толинд харахад өмнө нь золбоолог сэргэлэн царайтай, та схар үстэй, цав цагаан царайтай бүсгүй үзэгдэх болов. Царай нь зөв нарийн тигтэй, ам нь тачаангуй маягийн сайхан хэлбэртэй бөгөөд ухаалаг бор нүд нь цогтой гялалзана. Биеийн хэлбэр нь голшиг сайхан, нуруу өндөр, хөх чийрэг, бөгсөн биеийн нугалаа гоёмсог, хөх гоолиг. Гэхдээ толинд харагдах дүрс нь нэг л хүйтэн агаад Кетринд өөрт нь ийм шинж байхгүй, гагцхүү толинд ингэж харагдаж байгаа хэмээн бодно...
Эдийн засгийн хямрал улс орныг бахь мэт хавчиж байлаа. Кетриний эцэг үргэлжийн цаг ямагт лут их санаа сэдэж, тэр нь огт бүтдэггүй аж. Эцэг нь олон сая долларын олз ашиг оруулах нэг тийм хоосон санаандаа зохион бүтээнэ. Даанч түүний зохион бүтээсэн зүйлийг сонирхох үйлдвэрийн газар олдохгүй. Тэгэхээр нь худалдааны танхимд байрлуулах цахилгаан самбар зохион бүтээжээ. Гэтэл дэлгүүрийн эзэд хэд хэдэн удаа зөвлөлдөж горьдоохоос хэтэрсэнгүй.
Эцэг нь Омахад суудаг өөрийн дүү Ральфаасаа мөнгө зээлдэн нийт тойргийн хэмжээнд үйлчилдэг гутал завсарын нүүдлийн цэг байгуулахаар шийджээ. Энэ төлөвлөгөөгөө эхнэр, охин хоёртоо үргэлж ярьдаг байв.
-Энэ чинь баараггүй ажил. Бодоод үзээч. Гуталчин өөрөө та нар дээр яваад очно. Урьд нь хэн ч ийм юм хийж байгаагүй. Одоо надад гутал засах нүүдлийн цэг ганцхан байна. Энэ маань өдөрт ядахдаа хорин доллар олох юм бол долоо хоногт 120 доллар болно. Хоёр нүүдлийн цэг байвал долоо хоногт 240 доллар олно. Нэг жилийн дараа би гутал засах ачааны машинтай болно. Тэгвэл орлого нь долоо хоногт 2400, жилд 25 мянган доллар олно. Энэ бол зөвхөн эхлэл...
Хоёр сарын дараа гуталчин, ачааны машин хоёр нь алга болоод өгчээ. Ийнхүү эцгийнх нь бас нэг мөрөөдөл замхарлаа.
Кетрин Баруун хойд нутгийн Их сургуульд орж чадах болов уу хэмээн найдаж байлаа. Тэр ангидаа тэргүүн зэргийн сайн сурагч. Гэхдээ оюутны тэтгэмж авлаа ч гэсэн амьдрахад хэцүү. Тэгээд сургуулиа орхиж, нэг том хүний гарын туслах ч юм уу, нэг тийм ажилд орох хэрэгтэй болно гэдгийг мэдэж байв. Гэвч амьдралыг нь арвин баялаг агуулгаар дүүргэдэг хүсэл мөрөөдлөөсөө хэзээ ч татгалзахгүй. Гагцхүү тэр мөрөөдөл нь чухам яг юу болохыг хэн ч үл мэднэ. Кетрин залуу нас эхэлж байгаа юм байх гэж бодох болов. Энэ чинь аймаар юм.
Хоёр хөвгүүн Кетринд дурласан гэж боддог байлаа. Нэгийг нь Тони Корман гэнэ. Тони хожим эцгийнхээ хууль цаазын пүүст ажилд орох бодолтой аж. Тони Кетринээс 30 см-ээр намхан, арьс нь эрүүл биш сэлхэрсэн байдалтай. Өнгөгүй харалган нүдээрээ Кетриний өөдөөс биширсэн байдалтай ширтэнэ. Нөгөө хөвгүүнийг Дин Макдермотт гэнэ. Тэр бол бүрэг ичимтгий бүдүүн хүү. Шүдний эмч болохыг хүсдэг аж.
Үүнээс гадна Рон Питерсон гэж бий. Түүнийг сүрхий амьтан гэж бүгд мэднэ. Рон бол сургуулийнхаа шилдэг хөлбөмбөгч. Коллежид орж, спортын амжилтынхаа үр дүнд тэтгэлэг авах санаатайгаа үл нууна. Өндөр нуруутай, өргөн ханхар цээжтэй, Рон эмэгтэйчүүдэд ихэд тоогддог жүжигчин мэт харагдана.
Энэ Рон даанч Кетринийг хүн гэж тоож хардаггүй байлаа. Тэр Роны хажуугаар өнгөрөх бүртээ зүрх нь булгилдаг юм. Кетрин Ронд ухаалаг сэцэн, сонин сайхан үг хэлж сэтгэлийг нь татан болзохсон гэж туйлаас хүснэ. Гэтэл ойртож очихоороо хамаг бие нь хөшөөд үг дуугүй зөрдөг байжээ.
Мөнгөний асуудал хүндэрч, Кетринийх гурван сар байрныхаа хөлсийг төлж чадсангүй. Байрны эзэн авгай Кетриний эцгийн лут их төлөвлөгөө, зохиол бүтээлд сэтгэл татагдан бахархдаг тул байрнаас нь арай хөөгөөгүй байлаа. Кетрин одоо эцгийнхээ үгийг их гунигтай сонсох болжээ. Эцэг нь урьдын адил өөдрөг үзэлтэй, сэтгэл сэргэлэн хэвээр боловч, ядарч доройтсон байдал төрх нүдэнд нь ил тусч, урьд аливаа ажлыг ихэд урам зоригтой барьж аван орчин тойрныхныхоо хийморийг сэргээдэг цог золбоо нь эргэлтгүй алга болжээ. Эцэг нь црьд бүтэлгүйтэж байсан шившгээ нуухын тулд саруун сайхан ирээдүйн тухай хүн үнэмшмээргүй түүх намтар ярьж байдаг дунд хэр насны эрийн гадаад төрх бүхий жаал хөвгүүн мэт санагдах болов. Тэр зоогийн танхимд арваад хүн урьж аваачаад дараа нь зочдын нэгийг хажуу тийш дуудаж аваачин, идсэн хоолныхоо үнийг төлөх мөнгө зээлдэж байхыг Кетрин хэдэн удаа ажигласан байна.
Эцэг нь ийм хөнгөмсөг тавтиргүй зантай, Кетринийг эцэг хүний хувьд тоож үздэггүй ч гэсэн тэрээр эцэгтээ хайртай хэвээрээ байлаа. Баргар царайлсан уруу дорой хүмүүсийн дунд туяа цацруулах мэт үргэлж баяр баясгалантай явдаг нь сайхан санагдана.
Хэзээ ч биелдэггүй сайхан мөрөөдөлд автаж байдаг эцэг нь ерөөсөө ямар нэг юм хүсэн мөрөөдөхөөс айдаг эхээс нь хол дээр юм шиг байна... Эх нь дөрөвдүгээр сард зүрхний өвчнөөр нас барж, Кетрин үхэл хэмээгчтэй анх тулгарсан нь энэ. Тэдний жижиг байранд сайн нөхөд, айл хөршийнхөн нь ирж, эмгэнэлээ илэрхийлэв. Нэг айлд гай зовлон тохиолдохоор тэгдэг нь ёс юм хойно үнэнээсээ биш ч гэсэн харамсан гашуудаж байгаагаа нам дуугаар илэрхийлэх аж.
Өвчин эхийнх нь хамаг шим шүүсийг сорж, амьд хүний шинжгүй хатангих жижигхэн юм болгожээ. Кетрин эхийгээ амьд байхад хамтдаа инээж баясаж, эрхэм нандин нууцаа бие биедээ итгэн ярьж байсан ганц тохиолдлыг санах гэж ядаад тийм юм санаанд нь орсонгүй. Түүний сэтгэлд гагцхүү үргэлж хөгжилтэй байдаг эцгийнх нь дүр л хадгалагдан үлджээ. Цагаан захтай энгийн хийц маяг бүхий хар палааж өмсгөсөн лаваар хийсэн юм шиг царайтай эхийгээ авсанд хэвтэж байхыг харсан тэрээр эх маань юуны төлөө амьд явж, насыг барав даа хэмээн эргэцүүлэн бодов. Хэдэн жилийн өмнө Кетриний сэтгэлийг үймүүлсэн сэрэл дахин оволзож, ямар ч гэсэн энэ насандаа нэгийг бүтээж, хорвоог орхин одохын цагт нэрээ үлдээхээр хатуу шийдэв.
Авга ах Ральф, түүний эхнэр Полин нар Омахаас оршуулганд оролцохоор ирэв. Ральф ах нь Кетриний эцгээс арав дүү бөгөөд ахтайгаа огт адилгүй. Тэр шуудангаар амин дэм тараах ажил эрхэлдэг, ажил амьдрал нь өөдөлж яваа бизнесмэн байлаа. Тэр чийрэг зузаан биетэй, дөрвөлжин мөртэй, тэг дөрвөлжин эрүүтэй агаад Кетрийн бодлоор гавлын яс нь хүртэл дөрвөлжин гэмээр том толгойтой биерхүү хүн байв. Эхнэр нь үргэлжид жиргэн далавчаа дэрвүүлж байдаг шувуухайг санагдуулна. Авга ах нь Кетриний эцэг нь байнга мөнгө зээлдүүлдгийг Кетрин мэднэ. Гэвч ах дүү хоёрт адил зүйл байдаггүй нь ил. Эд нар Кетриний эхийн нэгэн адил хүсэл мөрөөдөлгүй хүмүүс байв.
Оршуулгын дараа Ральф ах, зээ охин хоёртойгоо аминчлан ярилцав. Тэд Кетриний өмгөр зочны өрөөнд сууж, Полин авгай цар дээр кофе, жигнэмэг тавиад нэг байрнаас нөгөө рүү дэрвэлзэн нисэж байлаа. Ральф ахдаа хандан,
-Таны аж байдал хүнд байгааг мэднэ. Та хэзээнээс нааш хий хоосон мөрөөдөгч байсан. Нэгэнт та миний ах юм болохоор таныг яавал ч яаг гээд орхиж сэтгэл түвдэхгүй нь. Полин бид хоёр ярилцаад таныг аваачиж ажил хийлгэхээр шийдлээ.
-Омахад уу?
-Та байнга овоо хэдэн мөнгөний цалинтай болно. Кетрин та хоёр манайд сууна биз. Зай олдоно.
Кетриний зүрх палхийв. Омахад очно гэв үү? Хүсэл мөрөөдөл нь өнгөрнө гэсэн үг шүү дээ.
-Бодъё гэж эцэг нь хариулсанд,
-Бид зургаан цагийн галт тэргээр явна. Явахаас өмнө шийдээ хэлээрэй гэж Ральф хэлжээ.
Эцэг нь Кетринтэй хоёулаа үлдээд,
-Омаха гэнэ үү. Тэнд ядахдаа олигтой үсчин байхгүй биз гэжээ.
Эцэг нь Кетрини нүдэн дээр нь ингэж жүжиглэж байгаа бололтой. Омахад олигтой үсчин байна уу, үгүй юу, голж шилэх юмгүй болжээ. Эцэг нь эцсийн бүлэгт амьдралын урхинд баригдлаа. Үүнээс болоод зориг шантарч, сэтгэлээр үхэхгүй байгаа даа. Эцэг нь өдөр бүр нэг янзын уйтгартай ажлыг тогтоосон цагт хийх болно шүү дээ. Тэгээд торонд орсон шувуухай шиг байх болно ... Кетрин өөрөө Баруун хойд нутгийн Их сургууль гэдгийг мартах хэрэгтэй болно. Кетрин оюутны тэтгэлэг өгнө үү гэсэн хүсэлт тавьсан боловч хариу аваагүй байгаа. Эцэг нь үдээс хойш дүү рүүгээ утастаж саналыг нь хүлээн авлаа гэж хэлжээ.
Маргааш өглөө нь сургуулийн захиралтай уулзаж, Омахын нэг сургуульд шилжих болсноо мэдэгдэхээр очив. Кетринийг ороод ам нээж завдаагүй байтал захирал өөдөөс нь,
-Кетрин чамд баяр хүргэе. Чамд Баруун хойт нутгийн Их сургуульд суралцах тэтгэмж олгохоор болсон гэв.
Кетрин орой нь энэ сониныг эцэгтэйгээ удтал хэлэлцэж, эцэг нь Омахад очиж, Кетрин их сургуульд орж, оюутны нийтийн хотхонд суухаар шийдэв. Ингээд Кетрин арав хоногийн дараа эцгийгээ галт тэрэгний буудлаас үдэн мордууллаа. Тэрээр эцгийгээ явуулаад хязгааргүй ганцаардах сэтгэлд автав. Энэ дэлхий дээр хамгийн их хайртай хүн нь яваад өгөхөөр тун их гунигтай байлаа. Хэдий тийм боловч Кетрин одоо эрх чөлөөтэй болж, анх удаа өөрийн дураар амьдрах болж байгаадаа баяртай байв...
Их сургуульд бүртгүүлэх өдөр түүний сэтгэл туйлдаа хүртэл хөөрөн догдлов. Энэ үйл явдал Кетрийн хувьд үгээр илэрхийлэх аргагүй онцгой учир холбогдолтой байв. Түүний өмнүзэж баршгүй их эрдэнэсийн сан агуулсан ид шидийн гайхамшигт шилтгээний үүд нээгдэж байна шүү дээ. тэр эрдэнэсийн санг эзэмшсэнээр хараахан бүрэн төлөвшиж амжаагүй ч зүрх сэтгэлийг нь булгилуулдаг хүсэл мөрөөдлөө биелүүлэх болно. Кетрин бүртгүүлэх гэж буй олон зуу оюутан эгнэн зогссон асар уудам танхимыг тойруулан хараад та нар хэзээ нэгэн цагт миний дуурсах алдрыг сонсож, хавь ойрынхондоо “Бид энэ Кетрин Александртай хамт суралцаж байсан юм гэж ярих болно доо” гэж бахдалтайяа бодов. Кетрин олон төрлийн хичээл үзэж судлахаар бүртгүүлж, нийтийн байранд ор авч, бас хачиртай талх, пиво худалддаг “Хонуур” хэмээх цайны газарт мөнгөний нярваар ажиллах болов. Тэр цайны газар оюутны хотхоны эсрэг талд байдаг. Кетрин тэнд үдээс хойш ажиллаж, долоо хоногт доллар авах болно. Энэ мөнгөөр нэг их туйлж болохгүй ч сурах бичгээс эхлэн хэрэгтэй зүйлээ авч болно.
Кетрин хоёрдугаар дамжааны дунд хэрд хүрээд оюутны хотхонд өөрийгөө ганцаар охин биеэр үлдсэн бүсгүй болов уу гэж бодох болов. Кетрин бага, өсвөр насандаа үеийнхэн нь хоорондоо эр эмийн явдал ярилцаж байхыг чихний үзүүрээр сонсоод их сайхан юм шиг санагддаг байж билээ. Гэвч бие боловсорч гүйцэхийн цагт эр эмийн явдал баяр цэнгэлийн эх сурвалж болж чадахгүй байх гэж ихэд айдаг байлаа. Бүхий л байдлаас үзвэл энэ нь үнэн болж таарав. Их сургуулийнхан бүгдээрээ эр эмийн явдал ярьдаг юм шиг санагдана. Энэ тухай нийтийн байранд, хичээл дээр, угаалгын өрөөнд, тэр байтугай “Хонуур” цайны газарт гээд хаа сайгүй ярилцах нь чих дэлсэж, илэн далангүй яриаг нь сонссон Кетрин бүр ч ихээр гайхан ичингүйрдэг байлаа.
-Үнэмшмээргүй юм. Жерри чинь Кинг Конг гэсэн үг.
-Чи түүний эрхтэнийг үү, тархийг нь уу, юуг нь хэлээд байна?
-Хүүхээ, түүнд тархины хэрэг юу байгаа юм бэ. урьд шөнө би түүнтэй зургаан удаа дур тавьсан.
-Чи Эрни Робинсонтой хонож үзсэн үү? Бие бага ч өнөөх нь догь шүү.
-Алекс өнөөдөр надтай болзоо тавьсан. Тэр ямар вэ?
-Ямар ч гэх вэ дээ. Биеэ дэмий зовоохын нэмэр. Түрүү долоо хоногт мань эр намайг хаялгана дээр аваачиж, миний дотоожийг тайлаад үнсэж үнгэж эхэллээ. Би салтаа хоорондуур нь тэмтрээд үзэхэд гарт юу ч дайралдахгүй байсан.
Бүгдээрээ тас тас хөхрөлдөв.
Кетрин иймэрхүү яриаг ой гутам бүдүүлэг муухай гэж үзэх боловч нэг ч үг гээхгүй сонсохыг хичээнэ. Бүсгүйчүүдийн эр эмийн явдлын талаар олсон амжилтаа ярьж хөөрөхөд Кетрин өөрийгөө нэгэн хөвгүүнтэй галзуу юм шиг маш их хүсэл тачаалтай хонож байгаагаар сэтгэлдээ ургуулан төсөөлдөг байв. Тийнхүү хэвтэж байхад салтаа хоорондуур нь өвдөх шиг болж, сэтгэл эмзэглэн шаналахыг дарах гэж гуяа хорстол чимхдэг байлаа. “Ай тэнгэр. Би охин биетэй чигээрээ үхэх байх аа. Баруун хойд нутгийн Их сургуульд надаас өөр 19 нас хүрсэн охин биетэй бүсгүй байхгүй. Их сургуульд байтугай АНУ-д ч байхгүй дэг. Шашныхан намайг хутагт дагинасын тоонд оруулж, миний хөргийн өмнө жил бүр зул өргөдөг болох байх. Би ер нь хаашаа хүн бэ” гэж өөрөөсөө асуугаад “Чи өөрөө мэдэж байгаа. Чамайг хоноё гэж гуйсан хүн байхгүй. Энэ чинь хоёул хийдэг ажил шүү дээ. нэг хийх зохих ёс журмаар нь хийсний дүртэй хийвэл таарна” гэж өөрөө өөрийгөө цаашлуулна.
Бүсгүйчүүд эр эмийн явдал ярихдаа Рон Питерсоны нэрийг бусдаас олонтаа дурсдаг байлаа. Тэр залуу спортын амжилт гаргасны учир Баруун хойт нутгийн Их сургуульд суралцах, урамшууллын тэтгэмж авах болж, дунд сургуульд байх үеийнхээсээ дутуугүй алдаршжээ. Түүнийг ангийн даргаар сонгосон байна. Кетрин англи хэлний хичээлийн эхний өдөр түүнтэй дайралдсан. Рон дунд сургуульд байх үеийнхнээсээ сайхан харагдаж байлаа. Царай нь юунаас ч үл буцах, нас бие гүйцсэн эрийн эрэмгий шинжтэй болжээ. Хичээлийн дараа Кетриний дэргэд ирэхэд бүсгүйн зүрх цээжиндээ багтаж ядан булгилав.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.28.14 7:34 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
-Кетрин Александр!
-Сайн уу, Рон?
-Чи бас латин хэл үзэж байгаа юм уу?
-Тийм.
-Тэгвэл миний аз таарчээ.
-Яагаад?
-Юу яагаад гэж. Би латин хэлэнд их муу. Чи бол сод авьяастан. Бид хоёрын дуу нийлнэ. Өнөө орой чи юу хийх вэ?
-Онц юмгүй. Надтай хамт хичээллэх санаа байна уу?
-Хаялгана дээр очцогооё. Хүн саад болохгүй. Бид хэдийд ч хичээллэсэн болно л доо... гэснээ Рон өөдөөс нь ширтэн,
-Ээ! Ээ...Хэн билээ? гэж нэрийг нь санаж ядахад Кетрин гайхсандаа шүлсээ залгиж, золтой л өөрийнхөө нэрийг мартсангүй.
-Кетрин Александр гэж арай чүү нэг юм дуугарахчаа аядав.
-Өө тийм л дээ. Энэ чамд ямар байна. Сайхан газар байгаа биз.
Кэтрин залуу эрийн амыг дагуулан сэтгэлийг нь татахын тулд дуугаа ихэд таашаан сонирхсон өнгөтэй болгохыг хичээн,
-Ай даа. Энэ хамгийн ... гэж эхэлснээ дуугүй болов.
Роныг цаана нэг хөөрхөн шар хүүхэн хүлээгээд зогсож байв.
-За дараа уулзамж гэж хархүү хэлчихээд тэр хүүхэн рүү явлаа.
Үнсгэлжин охин, үзэсгэлэнт хунтайж хоёрын үлгэр ингээд дуусах шив дээ гэж Кэтрин бодов... Оюутны хотхонд хааяа Роны бараа харагдана. Харагдах бүрийд нэг, заримдаа хоёр, гурван хүүхэн дагуулчихсан явна. Энэ ер ядрахыг мэддэггүй хүн үү гэж Кэтрин гайхдаг байлаа. Роныг нэг сайхан өдөр латин хэлний хичээлд туслаач гэж гуйх болов уу хэмээн горьдох боловч дахиад энэ тухай нэг ч удаа дурссангүй.
Кэтрин шөнө орондоо хэвтэж байхдаа өөр өөрийн залуутай үүл борооны явдал үүсгэдэг бүсгүйчүүдийг бодохын сацуу Рон Питерсоныг хүсэн мөрөөдсөөр байв. Рон хувцсыг нь тайчиж, Кэтрин өөрөө янаг амрагийн уран зохиолд гардагтай адил эхлээд цамцыг нь, дараа нь өмдийг нь, эцэст нь дотоожийг нь хэрхэн тайлахыг сэтгэлдээ ургуулан төсөөлнө. Рон тэвэрч өргөөд орон дээр аваачиж тавина. Тэгснээ Рон түүнийг шалан дээр унагааж, өөрөө бас унаад хоёул шалан дээр өнхөрч байгаагаар төсөөлөн бодно.
Тэгснээ “Ээ тэнэг амьтан. Чи ядаж хүсэн мөрөөдлөө ч энэ нэгэн хэргийг хэвийн байдалтай хийж чадахгүй юм аа” хэмээн өөрийгөө зүхнэ. Гэлэнмаа нарын хийдэд очиж суудаг хэрэг үү. Гэлэнмаа нар дурлал тачаалын зүүд зүүдэлдэг болов уу. Гар хангалга хийхийг нүгэл гэж боддог болов уу гэж сонирхон бодно. Бас гэлэнмаа нар эм хүнтэй бэлгийн харьцаанд ордог болов уу гэж өөрөөсөө асууна.

***

Кэтрин Ром хотын ойролцоо байдаг эртний үзэсгэлэнтэй сайхан хийдийн сүүдэртэй сэрүүн хашаанд суугаад дотор нь загас бужигнан буй бага шиг цөөрмийн наранд халсан бүлээн усанд хуруугаа дүрэн сууна. Гэнэт явган хаалга онгойж өргөн хүрээтэй бүрх малгай, урт хар жанч өмссөн, Рон Питерсонтой ихэр юм шиг адилхан өндөр нуруутай санваартан өөдөөс нь ирж явна.
-Өршөөгөөрэй авхай. Надтай уулзахаар хүн ирснийг мэдсэнгүй хэмээн тэр ламтан сэтгэл зовсон байдалтай бөвтнөлөө. Кэтрин босон харайж,
-Зүй нь би энд ирэх ёсгүй байсансан. Энэ их сайхан газар юм байна. Тэгээд жаахан саатан суух гэсэн юм гэж уучлал гуйх маягтай өгүүлэв.
Ламтан хар нүдээ гялалзуулан дээрээс нь тонгойж,
-Та миний хамгийн их хүслэнт зочин... Хонгор минь ... би таныг хуурчихан гэнэ.
-Хуурчихсан гэв үү? гэхэд ламтан хурц нүдээр өөдөөс нь эгцлэн харж,
-Тийм ээ. Би таны хойноос дагаж явсан болохоор энд байгааг чинь мэдэж байсан гэхэд бүсгүйн хамаг бие аятайхан чичирч байгааг өөрөө мэдэрч,
-Үгүй... та санваартан хүн шүү дээ гэв.
-Гоо үзэсгэлэнт авхай. Би юуны өмнө хүн. Дараа нь санваартан гэж ламтан өгүүлээд бүсгүйг тэврэхээр ухасхийснээ жанчныхаа хормойд тээглэн цөөрөмд унана.
Ээ, чөтгөр!
Өдөр бүр хичээл тарсны дараа Рон Питерсон “Хонуур”-т орж ирээд танхимын цаад талын доголд орж суухад найз нар нь ирж нийлээд, Рон олны анхаарлын төвд орно. Рон орж ирээд эелдэг найртай ч гэсэн хайхрамжгүй байдалтай толгой дохин мэндлээд хажуугаар нь өнгөрдөг юм. Рон Кэтринийг нэг ч удаа нэрээр нь дуудаагүй. Намайг мартчихсан биз дээ гэж Кэтрин гунигладаг байлаа.
Роныг танхимд орж ирэх бүрд Кэтрин өөдөөс нь ая тавин инээмсэглэж, түүнийг мэндлэх болов уу, болзоо тавих болов уу, охин биеийг минь гуйх болов уу гэж хүсэн хүлээнэ. Гэтэл Рон түүнийг хүн гэж тоохгүй өнгөрнө. Кэтрин танхимд байдаг бүсгүйчүүдийг алагчлах санаагүй ажиглан ширтээд Роны хамгийн олон хамт явдаг, өмнөд нутгаас ирсэн Жин Энн гэх гайхамшигтай хөөрхөн гоё шар хүүхнийг эс тооцвол бусдаас нь илүү хөөрхөн, тэднийг бүгдийг нь нийлүүлснээс илүү ухаантай гэж бодох болов. Тэгвэл чухам юу нь болохгүй байгаа юм бол? Яагаад хэн ч уулзаж болзоо тавихгүй байна вэ? Үүний учрыг маргааш нь олж мэдлээ.
Кэтрин “Хонуур”-т хожимдохгүй очих гээд оюутны хотхоноор хурдан алхаж явтал чанх өмнөөс нь Жин Энн нэг хар үстэй бүсгүйтэй ирж яваа харагдав.
-Танилц. Үүнийг Том тархит авхай гэдэг юм гэж Жин Энн хамт яваа бүсгүйдээ танилцуулахад Кэтрин,
-Аймаар хурц хэлж байна. Чи уран үгийн тал дээр амжилт олж байна шүү гэсэнд,
-За яамай. Чи өөрөө утга зохиолын хичээл зааж чадахаар хүн. Ер нь чи бидэнд бага сага юм зааж өгч чадна даа гэж цаанаа л нэг хачин дуугаар хэлэхэд Кэтриний царай улайж,
-Би... ойлгохгүй байна гэв.
-Наадхыгаа мөрөөр нь байлгаач гэж хар үст хүүхэн хажуунаас нь хэлэв.
-Яагаад болдоггүй юм бэ. Энэ өөрийгөө юу гэж боддог юм бэ гэж Жин Энн өдөх байдалтай хариулаад Кэтрин тийш эргэж,
-Чамайг юу гэж ярьдгийг хэлэх үү? гэв.
-Тэг л дээ.
-Чи эмлэгч гэхэд нь гайхан балмагдсан Кэтрин өөдөөс нь гөлийн,
-Юу гэнэ ээ? гэж лавлав.
-Чи эмлэгч. Бусдын толгойг эргүүлж, ариун хутагтын дүр эсгээд яах юм бэ?
-Энэ чинь инээдтэй юм байна гэж Кэтрин бөвтнөв.
-Чи мэхлээд байж болно гэж боддог юм уу?
-Би ... ер хэзээ ч ...
-Эндхийн залуус бүгд чамтай унтахад бэлэн байдаг. Гэтэл чи тэдэнд нүүр өгдөггүй.
-Би үүнийг чинь огт мэдээгүй юм байна гэж Кэтрин дуугарав.
-Арил цаашаа. Чи манай хүрээний хүн биш.
Хоёр бүсгүй цааш яваад өгөв. Кэтрин тэдний хойноос хий гөлрөн дороо зогсоод үлдлээ. Тэр шөнө Кэтрин унтаж чадсангүй.
“Александр авхай, чи хэдэн настай вэ”
“Арван естэй”
“Чи эр хүнтэй хавьтаж үзсэн үү”
“Үзээгүй”
“Эрчүүд чамд аятайхан санагддаг уу”
“Хэнд ч гэсэн аятайхан санагдана”
“Чамд эм хүнтэй үүл борооны хэрэг үүсгэх хүсэл төрж байсан уу”
Кэтрин үүнийг удтал бодон шаналав... Урьд сургуульд байхдаа охид, эмэгтэй багш нарыг сонирхдог байсан нь бага насны охинд зүй ёсны зүйл байлаа. Эмэгтэй хүн лүгээ үүл борооны явдал үүсгэж байгаагаар төсөөлөхийг оролдож байсан удаа ч бий. Эмэгтэй хүнд тэврүүлэн, тэр эмэгтэй уруулыг нь озож, зөөлөн гараар илэн таалж байгаагаар... Кэтрин өөрийн эрхгүй давхийн цочив. Үгүй, хэрэггүй. Тэгээд,
-Би хэвийн эмэгтэй гэж өөрөө өөртөө хэлэв.
Энэ тийм. Гэтэл бусад бүсгүйчүүдийн нэгэн адил нэг газар ямар нэг хархүүтэй юу яалцаж байхын оронд одоо яагаад ганцаар хэвтэж байна вэ. бэлгийн дуршилгүй юм уу. Тэгвэл мэс засал юм уу, ямар нэг юм хийлгэх хэрэгтэй байх.
Унтлагын өрөөний цонхны цаана, дорно зүгээс үүр хаяарч байлаа. Кэтрин энэ шөнө цурамхийсэнгүй. Тэгээд цаашид охин биетэй байхаа болихоор шийдэв. Тэрээр нөхөргүй оюутан бүсгүйчүүдтэй бүгдэнтэй нь унтсан Рон Питерсоноор охин биеэ эвдүүлнэ.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.29.14 1:56 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
angarag wrote:
дэлхий даяар харааны бэрхшээлтэй иргэд tts(text to speech) технологийг хэрэглэж эхэлсэнээс хойш 10 гаруй жил өнгөрч бн найзаа.
энэ нь комьпютерын дэлгэц нь дээр юу л гарна тэр бүхнийг уншиж өгдөг технолог юм л даа
энэ
технолог дээр хэд хэдэн (screen reader) програм хөгжиж бдг юм.
тгд л би компюьтер ашиглаж чадаж байгаа юм. :)
манай монгол програм гарсан бдг гэхдээ дөнгөж эхний хувилбар болохоор төгс биш гэхдээ
зүгээрээээ
энэхүү програмтайгаа бид нар юу ч хж болно доо
тоглож болно бас CPP эсвэл c программын хэлүүд ашиглаж өөрийн гэсэн програмч бичэж болно
ер нь л чи компюьтер дээр юу хж чадах вэ би бүгдийг хж чадна гэсэн үгдээ. :):)

За би энэ номыг оруулж дуусгана ааааа. :wd:

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.30.14 5:54 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
Ноэль


Марсель-Парис. 1919-1939 он

2.
Ноэлийг ван эзний алтан ургийн гүнж болон төрсөн гэнэ.
Бага балчрын анхны дурьтагал нь торон сүлжмэл лавиртай, өнгө бүрийн туузаар чимэглэсэн янз бүрийн амьтны дүрс хөөрхөн хүүхэлдэй, алтадмад торжигнуур мэтийн тоглоомоор дүүрэн өлгий ор байлаа. Бяцхан охин амаа ангайж дуугарахтай зэрэгцэн хэн нэгэн яаран ирж, тэврэн тайтгаруулна гэдгийг хурдан ухаарчээ.
Түүнийг төрөөд зургаан сар болсны дараа эцэг нь хүүхдийн тэргэнд суулган цэцэрлэгт аваачиж, сайхан цэцэг үзүүлж,
-Гүнж чи хараач. Энэ цэцгүүд ямар сайхан юм бэ. Гэсэн ч чи үүнээс зүйргүй гоё гэж хэлдэг байв.
Гэртээ бол эцэг нь хүчирхэг гараараа өргөн цонхны дэргэд аваачиж, олон давхар байшингуудын дээврийг харуулж,
-Энэ бүхэн гүнж чиний харьяа улс гээд долгион дээр ялимгүй дайвалзан буй хөлөг онгоцуудын өндөр шургийг хуруугаараа зааж,
-Энэ том хөлөг онгоцуудыг харж байна уу. Нэгэн өлзийтэй сайхан өдөр энэ бүхэн чинийх болно гэдэг байв.
Жаал охиныг үзэх гэж шилтгээнд өдий төдий хүн ирэх боловч түүнийг гар дээрээ авах хувьтай хүн цөөхөн. Бусад нь охины орон дээрээс тонгойн алтан шар үс, зөөлөн арьсыг нь бахдан харна.
-Энэ охин гүнж гэдэг нь харваас андашгүй гэж эцэг нь бахдан өгүүлээд орны дээрээс тонгойн,
-Нэгэн цагт үзэсгэлэнтэй сайхан хунтайж ирж, чиний зүрх сэтгэлийг эзэмдэнэ дээ гэж нэмж хэлдэг байв.
Жаал охины бүхий л ертөнц нь хөлөг онгоц, өндөр шураг, тансаг шилтгээний тухай мөрөөдөл байлаа. Гагцхүү таван нас хүрсэн хойноо Марселийн загасны худалдаачны охин юм байна, дээврийн өрөөний өмгөрхөн өрөөний нь цонхоор харагддаг шилтгээн гэсэн нь эцгийн нь ажилладаг загасны захын муухай үнэртэй агуулах төдий юм байна, түүний эзэгнэлийн хөлөг онгоцууд гэсэн нь өглөө бүр Марселиас үүр цүүрээр гараад үдээс хойш эргэн ирж, муухай үнэртэй ачаагаа тавцан дээр буулгадаг загас агнуурын хуучин муусайн хөлөг онгоц юм байна гэдгийг сая мэджээ.
Ноэль Пейжийн эзэнт улс ийм л байлаа. Эцгийн нь найз нөхөд охиныг хуурах хэрэггүй гэж үргэлж сануулна.
-Жак, чи энэ охины толгойг элдэв үлгэрээр дүүргэж яах юм бэ. Ноэль өөрийгөө хүнээс дээгүүрт боддог болчихно шүү дээ.
Үнэндээ тийм болжээ.
Марсель хотыг анх харахад алсын аяллаас эрэг дээр бууж ирсэн өвөр түрийгээрээ дүүрэн мөнгөтэй далайчид, тэр мөнгийг нь яаж салгахыг мэддэг ухаантай араатнуудаар дүүрэн, эрт балрын эзэрхэг хүчирхийлэл ноёрхсон газар шиг санагдана. Гэвч Марсель хотынхон амьдарч тэсэхийн төлөө нийтийн тэмцэлд эв санаа нэгтэй болсноороо бусад францчуудаас ялгаатай. Хотын амьдралын уг сурвалж нь далай тэнгис, загасчид нь дэлхий дахины загасчдын гэр бүлд багтдаг. Тэд тэнгэр сайхан байхад ч, хар шуурганы үед ч, хатуу бэрх цагт ч, загас агнуурын олз сайтай үед ч бие биедээ тусалдаг.
Тийм болохоор Жак Пейжийн аз болж ийм сайхан охинтой болсонд айл хөршийнхөн нь баярлацгааж байв. Бүдүүлэг муухай хотын хэвлийгээс гэнэт ийм гүнж мэндэлснийг тэд ид шидийн гайхамшиг гэж үзэж байлаа.
Ноэлийн эцэг, эх хоёр ч ийм хорвоод хосгүй хөөрхөн охин хаанаас гараад ирснийг ойлгохгүй байв. Эх нь царай муутай, шалхайж унжсан мээмтэй, бүдүүн хөлтэй тарган авгай. Эцэг нь өргөн мөртэй, намхан загзгар эр. Юм бүхнийг Бретон нутгийнхны зангаар сэжигтэй хардаг гүйлэгнэсэн жижиг нүдтэй, Норманд нутгийн хаялганын нойтон элсний өнгө бүхий үстэй Жак Пейж анхандаа “Эхнэр бид хоёрын дундаас ийм алтлаг шар үстэй, харж ханашгүй хөөрхөн амьтан төрөх ёсгүй. Байгаль эх андуурсан байх. Ноэль жаахан өсч том болоод ирэхээрээ танилуудынх нь охидтой адилхан ердийн нэг муухай охин болох байх” гэж боддог байлаа. Гэтэл ид шидийн гайхамшиг үргэлжилж, Ноэль охин өсч торнин өдөр ирэх тусам улам хөөрхөн болж байв.
Эднийд ийм алтан шар үстэй үзэсгэлэнт охин төрсөнд эх нь эр нөхрийгөө бодвол нэг их гайхахгүй байжээ. Эх нь Ноэлийг төрөхөөс арван сарын өмнө ачааны хөлөг онгоцоос бууж ирсэн өндөр нуруутай, норвег далайчинтай танилцсан аж. Тэр бол царайд нь сэтгэлт татам сайхан инээмсэглэл туяарсан, тэнгэрийн хөвгүүн мэт цэвэрхэн төрсөн биерхүү шар залуу байлаа. Жакийг ажил дээрээ зүтгэж байх хойгуур түүний өмгөр байранд мань далайчин Ноэлийн эх болох авгайтай дөрвөн цагийг ор дэвсгэр дээр өнгөрүүлдэг байлаа.
Цайвар шар үстэй хөөрхөн охин төрөхөд эх нь үхтлээ айжээ. Жакийн эхнэр эр нөхөр нь үнэнийг мэдэж, охины жинхэнэ эцгийн нэрийг хэл хэмээн хэдийд гар далайх бол гэж үргэлжийн цагт дотор нь бэмбэлздэг байв.
Гайхалтай нь Жак өөрийн нэгэн биеийг өргөмжлөн бодох сэтгэлийн эрхээр охиныг өөрийн төрсөн үр хэмээн хүлээн авчээ.
-Миний өвөг дээдсийн дотор Скандинав нутгийн хүн байсан бололтой. Тэгээд Ноэль маань тэдний цусыг залгамжилж авсан байх. Гэхдээ бас зарим шинж төрх нь надтай адил байгааг харж байна уу хэмээн Жак найз нөхөддөө бахархан хөөрнө.
Эхнэр нь энэ балай үгийг сонсон үг дуугүй зөвшөөрөх мэт толгой дохиж, эр хүний тэнэгийг гайхдаг байжээ.
Ноэль эцэгтэйгээ хамт байх дуртай. Эцгийн нь эв дүйгүй алиархаг зан, түүнээс ханхлах нэг муухай үнэр Ноэльд аятайхан санагдахын сацуу түүний догшин зангаас айна. Эцэг нь багтаж ядтал уурласандаа эхийг нь аашилж, толгой түрүүгүй зодож байгааг жаал охин нүдээ их болгон хардаг байв. Эх нь чихэнд чийртэй муухай чарлах агаад түүний дуунд адгуусны тачаалын шинж байх шиг санагдаж, Ноэль өөрөө эхийнхээ оронд тийнхүү зодуулмаар юм шиг жөтөөрхөх сэтгэл төрдөг байв.
Эцэг нь Ноэльтой энхрий зөөлөн харьцана. Охиноо хөлөг онгоцны зогсоол дээр дагуулан аваачиж, хамт ажилладаг хүмүүжилгүй бүдүүлэг хүмүүст үзүүлнэ. Тэд бүгдээр Ноэлийг гүнж хэмээн мэдэх бөгөөд охин үүнд бахархан баярлана.
Ноэль эцгийгээ баярлуулахыг хичээдэг байв. Сайхан хоолонд дуртайг нь мэдэх тул эцгийнхээ дуртай хоолыг хийж чадах болж, аажмаар гал тогоонд эхийгээ орлох болов.
Арван долоон нас хүрэхэд Ноэлийн гоо үзэсгэлэн цэцэг мэт дэлгэрч, харавч ханашгүй хөөрхөн хүүхэн боллоо. Нүүрний тиг нарийн зөв, нүд хар хүрэн, үс цайвар шар. Арьс нь булбарай зөөлөн, алтлаг өнгөтэй хэвээр үлдэж, бал түрхсэн юм шиг санагдана. Ноэлийн бие цогцос гайхамшигтай сайхан. Мээм чийрэг том, бэлхүүс нарийн, бөгс бөөрөнхий, хөл урт шулуун, шилбэ нарийн сайхан. Өвөрмөц маягийн аялгуулаг сайхан дуутай. Түүний бүхий л төрх байдлыг ажихад цээжний нь дотор ер бусын тачаангуй хүсэл уугин байгаа нь нүднээ ил мэдэгдэнэ. Түүний тачаангуй хүслийн энэ далайд төгс ариун нандин байдлын эзэнгүй арал үзэгддэг нь ид шид хэмээлтэй. Тачаангуй хүсэл, хүүхдэрхүү гэнэн хонгор маяг ийнхүү хосолсноор хүний сэтгэлийг татан дагуулна.
Ноэль гудамжаар зүгээр яваад өнгөрөх аргагүй. Дайралдсан хүмүүс үг үүсгэн өдөж, аминчхан нууц байдалд уулзахыг хүсэцгээнэ. Энэ нь Марселийн янхан хүүхэнд нутгийн эрчүүдийн хэлдэг ердийн үг биш. Хамгийн мохоо эр ч урьд өмнө үзээгүй, ер нь хэн ч үзэхгүй байж мэдэх нэг тийм онцгой шинж Ноэльд байгааг эрх биш ажиглаад энэ ер бишийн юмтай хэсэг зуур ч атугай нийлж үзэхийн тулд аль чадах юмаа төлөхөд бэлэн байв.
Охиныхоо хэчнээн үзэсгэлэнтэйг Ноэлийн эцэг бас мэддэг байв. Үнэнийг хэлэхэд Жак Пейж ганц үүнийг л бодно. Эрчүүд Ноэлийг хэчнээн их хүсэн сонирхдгийг Жак сайн мэднэ. Жак, эхнэр хоёр охинтойгоо эр эмийн явдал огт ярьдаггүй ч гэсэн охин нь онгон биеэрээ байгааг эргэлзэхгүй мэднэ. Энэ нь эмэгтэй хүнийг тодорхой хэмжээгээр үнэ цэнтэй болгодог. Жак Пейж байгаль эхээс өөрт нь заяасан энэ завшааныг хэрхэн ашиглах билээ гэж тариачин хүний нэвтэрхий ухаанаар удтал эргэцүүлэн боджээ.
Ноэлийн гоо үзэсгэлэнг охиндоо ч, өөртөө ч аль болохр их ашиг тус өгөөсэй гэж хүснэ. Эцсийн бүлэгт Жак энэ охиныг төрөхөд оролцож, тэжээж, хувцаслаж, өсгөж өндийлгөсөн шүү дээ. Одоо зардлаа эргүүлж олох цаг боллоо. Ноэлийг баян хүний амраг болговол сайнсан. Тэгвэл эцэг нь биеэ нэг их зовоохгүй амьдрах боломжтой болно. Үнэнч шударга хүн амин тэжээлээ олоход өдөр ирэх тусам хүнд болж байна. Европын дээгүүр дайны нүгэлт хар сүүдэр нөмөрч байв. Нацистууд цахилгаан мэт хурдан цохилтоор Австрид цөмрөн орж, Европыг балмагдууллаа. Тэд нэн удалгүй Судет мужийг эзлэн авч, Словакид цөмрөн оров. Гитлер аман дээрээ цаашид байлдан дагуулах хүсэл сонирхолгүй гэж хэлдэг ч зөрчил тэмцэл өргөжих нь хэн бүхэнд ил байлаа.
Үйл явдлын ийм өрнөл ялангуяа Францад хүчтэй нөлөөлөв. Засгийн газар батлан хамгаалалтад улам их хөрөнгө зарцуулах тусам дэлгүүр, зах зээл дээр бараа ховордож байгаа нь мэдэгдэх аж. Нэн удалгүй загас агнуурын ажил дуусч, амь зуух хөрөнгөгүй болох болов уу хэмээн Жак Пейж айж байв. Гагцхүү охиноо баян хүний амраг болговол энэ байдлаас гарч болно.
Ийм баян хүнийг хаанаас олох вэ. Жакын найз нар бүгдээрээ өөртэй нь адил ядуу. Жак охины дээгүүр үнэ өгч чадахгүй хүнтэй ойртуулахыг хүсэхгүй байв.
Энэ асуудлыг шийдэхэд Ноэль өөрөө санамсаргүй тус болжээ. Сүүлийн хэдэн сар бүсгүйн сэтгэл улам тогтворгүй болох болов. Ноэль сайн сурдаг боловч сургуулиас уйджээ. Тэгээд ажилд ормоор байна хэмээн эцэгтээ хэлэв.
Эцэг нь нэг хэсэг үг дуугүй ширтэн шинжээд,
-Ямар ажилд? гэсэнд,
-Мэдэхгүй. Би загвар өмсөгчөөр ажиллаж чадах байх хэмээн хариулав.
Дараагийн долоо хоногт Жак Пейж өдөр бүр үдээс хойш ажлаасаа ирж загасны үнэрийг арилгах гэж нүүр, гар, толгойгоо сайтар угааж алль олигтой гэсэн костюмаа өмсөөд хотын гол гудамжинд очих болов. Хуучин боомтоос баячуудын хороо руу хөтөлсөн Канебьер хэмээх тэр гудамжаар явж байхдаа торго дурдан, торон сүлжмэлийн ертөнц дэх болхи бүдүүлэг тариачин эр хэчнээн эвгүй харагдаж байгааг хайхран хувцасны загварын газрыг эрж явлаа.
Тийнхүү эрж явсаар Марсельд эмэгтэй хүний хувцасны хамгийн шилдэг урланд тооцогддог “Бон Марше”-д хүрэв. Жак энэ газрыг сонгож авсны учир нь гэвэл эзэн нь нас тавь гарсан, богинохон бүдүүн хөлтэй чичирхийлсэн уруул амтай Огюст Лашон гэдэг харамч хэрцгий халзан өвгөн байдгийг мэднэ. Түүний эхнэр болох зууван нүүртэй, овгор шанаатай атигар авгай хувцасны хэмжээ авах тасагт эзэгнэн оёдолчин нарын ажлыг хянан цагдаж байв. Жак Пейж ноён Ланшон, түүний эхнэр хоёрыг хармагц өөрийн асуудлыг шийдвэрлэх зам олсноо ойлгов.
Ланшон урландаа орж ирсэн хувцас муутай танихгүй эрийг зэвүүцэн харж,
-Танд юугаар тус болох вэ? гэж ширүүн асуухад нь Жак түүний ширүүн дориун дууг үл хайхран бүдүүн хуруугаараа цээж рүү нь чичиж,
-Би л танд тус болох гэж явна. Охиноо танай энд ажилд оруулахыг зөвшөөрөх санаатай гэж ихэмсэг маягтай инээмсэглэн өгүүлэв. Огюст Ланшон үл таних бүдүүлэг эрийг туйлын сэжиглэсэн байртай ширтэн,
-Та яахыг зөвшөөрөн соёрхоно гэв дээ гэхэд нь,
-Манай охин маргааш өглөө есөд энд ирнэ гэв.
-Би …
Жак хэдийнэ гараад явчихсан байлаа. Ланшон хэдэн минутын дараа энэ явдлыг тас мартжээ. Маргааш өглөө есөн цагт урлангийн үүдэнд Жак Пейжийн зогсож буйг Ланшон хараад түүнийг үлдэн зайлуулахыг даамалдаа тушаах гэж ам ангайснаа цаана нь зогсох Ноэлийг олж харжээ. Эцэг нь өгүүлшгүй гоо үзэсгэлэнт охиноо дагуулан шууд Ланшоны дэргэд ирж, малийтал инээмсэглэн охиноо түүнд танилцуулж,
-За энэ миний охин. Ажилд ороход бэлэн гэхэд нь Огюст Ланшон бүсгүйг нүд салгалгүй ширтэн уруул амаа долоов.
-Ноёнтон таны амрыг эрье. Танай энд надад хийх ажил бий гэж аав хэлсэн хэмээн Ноэлийн өгүүлэхэд гайхсандаа хэл ам нь татах шахсан Ланшон толгойгоо санжтал дохин,
-Тийм… би … танд олдох байх гэж ээрч түгдрэн хэлээд бүсгүйн үзэсгэлэнтэй царай, гоолиг биеийг ажин шинжиж байхдаа нүдэндээ итгэж ядан, бас ч үгүй нүцгэн бүсгүй дээр хэвтэж байвал ямар амттайхан цэнгэл байхыг сэтгэлдээ төсөөлөв.
Жак Пейж салах ёс хийж,
-За та хоёрыг орхиод явъя. Сайн танилцацгаах биз ээ гээд Ланшоны мөрөн дээр пад хийтэл алгадаж, зальтайхан нүд ирмэснийг нь арван янзаар тайлбарлаж болох байсан ч Жакын цаад санааны талаар Ланшонд өчүүхэн ч эргэлзээ үлдсэнгүй.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Nov.06.14 4:10 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6368
Ноэлль эхний хэдэн долоо хоног өөр ертөнцөд хүрээд ирсэн юм шиг санагдаж байв. Урланд ирдэг эмэгтэйчүүд их сайхан хувцас өмссөн байх агаад маяг байдал онцгой ганган хээнцэр. Тэднийг дагалдан яваа эрчүүд нь Ноэллийн дунд нь өссөн бүдүүлэг загасчидтай огт адилгүй. Бас хамар нь энэ насандаа одоо л анх удаа загасны муухай үнэрээс салах шиг санагдана. Ноэлль урьд үүнийг анзаардаггүй байжээ. Учир нь загасны үнэр амьдралын нь салшгүй хэсэг шиг санагддаг байлаа. Одоо эргэн тойрны нь юм бүхэн өөр болов. Энэ бол эцгийнх нь ач. Эцэг нь ноён Ланшонтой үг хэлээ ололцсоныг Ноэлль гайхан бахаддаг байв. Тэр хоёр долоо хоногт нэг юм уу, хоёр удаа нийлж ганц нэгэн хундага конъяк юм уу пиво уухаар явах бөгөөд буцаж ирэхдээ их л эв найртай болсон шиг байдаг.
Ноэлль анхандаа Ланшоныг үзэж чадахгүй байв. Ланшоны эхнэр нэгэн удаа эр нөхрөө агуулахын өрөөнд загвар өмсөгч бүсгүйтэй хамт байхад тааралдаж, даруй том хайч шүүрэн авч нөхрийнхөө хушгийг тас хайчлах шахсаныг НОэлль хамт ажилладаг нэг бүсгүйгээс дуулжээ. Ланшон өөрт нь нүдээ өгчих гээд байгааг НОэлль ажигласан боловч ямагт зүй зохисын дотор эелдэг харилцдаг байв. Ноён Ланшон манай ааваас айдаг байлгүй гэж бүсгүй бодох болов.
Гэр оронд нь бас овоо тайван боллоо. Эцэг, эх хоёрын хэрэлдэх, зодолдох нь нилээд намжжээ. Хоолны ширээн дээр шарсан мах, халуун хоол үзэгдэх болж, эцэг нь хоолны дараа шинэ гаансаа гарган савхин савнаас сайн тамхи нэрж татдаг болов. Бас гоёлын сайн костюм худалдан авчээ.
Олон улсын байдал улам хурцдаж, эцэг нь найз нөхөдтэйгээ улс төрийн бодлого ярьж байгааг Ноэлль олонтоо сонсох болов. Тэд нар бүгдээр аймшигт аюул нөмрөн ирж байгаад сэтгэл түгшин амь зуух арга мухардах болов уу хэмээн айж байлаа. Гагцхүү Жак Пейж ирээдүйн төлөө санаа зовохгүй байх шиг.
1939 оны есдүгээр сарын 1-нд Гитлер Польшид цөмрөн орж, хоёр хоногийн дараа Англи, Франц хоёр Германд дайн зарлав. Францад цэрэг дайчилгаа явагдаж, гудамжинд цэрэг хувцастай хүн үлэмж олширлоо. Газар сайгүй олон жилийн өмнө үзсэн хуучин кино дахин үзэж байгаа юм шиг заяа төөрөг минь мэдэг гэсэн номхон хүлцэнгүй байдал мэдэгдэж байв. Гэхдээ бие, сэтгэлийг айдас бүрэн эзэмдэж хараахан чадаагүй, бүх юм ингэсгээд гайгүй өнгөрөх биз гэж горьдсоор. Бусад улс орон Германы их цэргийн сүр хүчнээс эмээн бэмбэгнэж л байг. Франц улс ялагдашгүй хэвээр үлдэнэ. Францад яавч авташгүй “Мажиногийн шугам” гэж бий. Энэ шугам францчуудыг гаднын довтолгооноос мянган жил хамгаална.
Хөл хорих цаг тогтоож, хүнсний зүйлийг норм хэмжээтэй болгов. Үүнд Жак Пейж санаа зовсонгүй... Харин нэгэн удаа Ноэллийг урьд уулзаж байгаагүй залуу хөвгүүнтэй хамт байж байхыг эцэг нь үзээд галзууртлаа уурлажээ. Тэр хоёрыг үнсэлцэж байтал гэнэт гэрэл асаж, үүд онгойн эцэг нь орж ирээд хилэгнэсэндээ хамаг бие нь чичрэн залуу хөвгүүн рүү давшлан,
- Эндээс тонил. Муу гахай чи охинд минь гар хүрсэн байвал уу?! гэж занахад нь үхтлээ айсан хөвгүүн зугтан оджээ.
Ноэлль тэр хөвгүүнтэй муу юм хийгээгүй гэж учирлан тайлбарлах гэтэл үгийг нь тоож сонссонгүй.
- Би чамайг элдэв муусайн шалан палан юмтай нийлүүлэхгүй. Энэ чинь миний гүнжийн шийрэнд ч хүрэхгүй адгийн амьтан гэж хашгичив.
Ноэль шөнө нь эцгийнхээ хязгааргүй хайрыг бахдан унтаж чадсангүй. Тэгээд хойшид эцгийгээ бухимдуулахгүй байя хэмээн өөртөө андгайлжээ
Нэгэн орой урлан хаагдахын өмнөхөн үйлчлүүлэгч ирэхэд Ланшон Ноэллийг хэдэн палааж өмсөж үзүүл хэмээн гуйв. Хувцас өмсөж үзүүлсний дараа бүгдээр гэр гэртээ харьж, урланд Ланшон эхнэртэйгээ хоёул үлджээ. Ноэллийг хувцсаа солихоор хүнгүй өрөөнд ороод дан хөхний даруулга, дотоожтой байж байтал Ланошон орж ирээд бүсгүйг нүд ширтэн уруул нь чичигнэж эхэлжээ.
Ноэллийг палааж руугаа ухасхийтэл Ланшон урагш ухасхийн салтаа хоорондуур нь гараа хийв. Ноэлль жигшин зэвүүцэж, гараас нь мултрах гэсэн боловч Ланшон тавьсангүй.
- Чи их хөөрхөн бүсгүй... Би чамайг сайхан болгож өгнө хэмээн шивэгнэж гарчээ.
Тэгтэл Ланшоныг эхнэр нь дуудахад мань хүн бүсгүйг дуртай дургүй тавиад өрөөнөөс гүйн гарав.
Ноэлль харьж явах замдаа энэ явдлыг эцэгтээ хэлэх үү, байх уу гэж эргэлзэв. Хэлбэл эцэг нь Ланшоныг алж орхих байх. Ноэлль урлангийн эзнийг жигшин зэвүүцдэг, түүний дэргэд байхад тэсэхүйеэ бэрх байдаг ч гэсэн ажлаасаа халагдахыг үл хүснэ. Гэнэт халагдвал эцэг нь ч дургүйцэх биз. Ноэлль одоо хэр эцэгтээ юу ч хэлэлгүй, Ланшоныг өөрөө аргалах гэж оролдоод үзэхээр шийджээ.
Дараагийн баасан гаригт хатагтай Ланшоны Вишид байдаг эх нь хүнд өвдлөө гэж утсаар хэлжээ. Ланшон эхнэрээ галт тэрэгний буудлаас гаргаж өгөөд урландаа яаран ирж, Ноэллийг өрөөндөө дуудан амралтын өдөр хоёул хамт нэг тийшээ явъя гэж гуйв. Ноэлль түүнийг тоглож байна уу хэмээн гайхан өөдөөс нь харав. Ланшон үргэлжлүүлэн,
- Хоёул Вьенд очьё. Тэнд “Суврага” гэж сайхан гуанз бий. Хоол нь үнэтэй. Тэр яах вэ, би өөртөө сайн хүнд гар татахгүй байж чадна. Замд төхөөрөхөд чамд хэдий хэр хугацаа хэрэгтэй вэ? Гэхэд нь Ноэлль өөдөөс нь муухай харж,
- Явахгүй! гэхээс өөр юм хэлж чадсангүй.
Бүсгүй тэр даруй эргэж, урлангийн үүдний өрөөнд хүрч ирлээ. Ланшон хилэгнэсэндээ нүд нь улаан цагаанаар эргэлдэн тэр даруй утасны харилцуур шүүрч авлаа. Нэгэн цагийн дараа Жак урланд хүрч ирээд шууд охин дээрээ очив. Бүсгүйн дотор онгойж шүүрс алдан царай нь туяарлаа. Нэг юм болсныг эцэг нь сэтгэлийн зөнгөөр мэдрээд авран туслахаар ирсэн биз. Ланшон өрөөнийхөө үүдэнд зогсож байгаа харагдав. Эцэг нь охиныхоо гараас шүүрэн авч, Ланшоны өрөөнд хөтөлж аваачаад өөр рүүгээ эргүүлэв.
- Аав таны ирсэн чинь тун сайн боллоо. Би... гэж Ноэллийг эхлэн ярих гэтэл,
- Ноён Ланшон чамд их сайхан санал тавихад чи зөвшөөрөхгүй байгаа юм байна гэхэд нь Ноэлль мэл гайхаж хоцроод эцгийнхээ өөдөөс хий гөлийн,
- Сайхан санал ий? Амралтын хоёр өдрийг хамт өнгөрүүлье гэж гуйсан юм гэв.
- Чи татгалзсан юм уу?
Ноэллийг хариу хэлж завдаагүй байтал эцэг нь гар далайн тас хийтэл алгадаад авлаа. Ноэлль эл хэргийг үнэмшиж ядан бие нь хөшиж орхив. Чих нь шуугин дүнгэнэж, нүд нь бүрэлзээд иржээ.
- Тэнэг эм! Хар амиа боддог муу гичий чи ойр дотныхноо бодох цаг боллоо! гэж эцэг нь хашгичин дахин нэг алгадаад авчээ.
Нэг цагийн дараа Жак Пейж охиноо Ланшонтой хамт Вьен орохоор явахыг гудамжнаас харж зогсов.


_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.11.14 10:23 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
***

Зочид буудлын нэг өрөө жижиг байранд хоёр хүний том ор, хямдхан тавилга, нэг буланд нь угаалтуур, төмпөн хоёроос өөр юм байсангүй. Мөнгө үрдэг нь Ланшоны зан биш. Гудмын жижүүрт цайны мөнгө өгөөд түүнийг гармагц Ноэль руу ухасхийж хувцсыг нь тайчиж гарлаа. Дараа нь бүдүүн гараараа бүсгүйн булбарай зөөлөн мээмийг барьж, хар тэнхээгээрээ базав.
-Ай тэнгэр, чи ямар хөөрхөн амьтан бэ! гэж аахилан уухилан шүүрс алдаж бүсгүйн банзал, дотоожийг тайлж орон дээр дарж авлаа. Ноэль бахардан унасан мэт юуг ч тоож анхаарахгүй хэвтэж байв. Зам зуур машинаар явж байхдаа бас нэг ч үг дуугараагүй. Ланшон Ноэлийг өвдсөн юм биш байгаа даа гэж айж байв. Цагдаад юм уу, эхнэртээ мэдэгдвэл яагаад ийм юм болсныг хэзээ ч тайлбарлаж чадахгүйсэн. Ланшон яаран хувцсаа тайчиж, шал дээр хаяад орон дээр Ноэлийг хажууд хэвтлээ. Бүсгүйн бие хаа түүний санаснаас хол илүү үзэсгэлэнтэй сайхан ажээ.
-Эцэг чинь чамайг эр хүнтэй хонож үзээгүй гэсэн. Яах вэ, яаж хийдгийг би чамд зааж өгнө гэж Ланшон жуумганан өгүүлэв.
Тэгээд Ноэлийн дээрээс бүдүүн гэдсээрээ дарж, эрхтэнээ чичлэн оруулах гэж оролдов. Хөдлөх нь улам ширүүссэн ч Ноэль юу ч мэдэрсэнгүй. Гагцхүү эцгийн нь,
-Огюст Ланшон шиг буянтай сайн хүн чамайг асарч халамжлах гэж байхад чи ачийг нь санаж баярлах ёстой. Чи энэ хүнттэй энхрий ялдам бай. Чи намайг бодоод, бас өөрийгөө бодоод ингэх ёстой гэж хашхичиж байсан нь чихэнд нь сонсогдоод байлаа.
Тэр удаа болсон бүх явдал Ноэлийн хувьд хар дарсан зүүд байв. Эцгийгээ юмны учрыг ойлгоогүй юм байх гэж бодоод учирлан хэлэх гэтэл дахин алгадаад агсран загнаж,
-Миний хэлснийг хий. Чамаас өөр бүсгүй байсан бол им аз завшаан таарсанд баярлах байсансан гэсэн юм.
Ийм аз гээд байгаа юм шүү. Ноэль Ланшоны эвгүй муухай атигар намхан бие, аахилан байгаа дарвагар ам, гахай нүдтэй адгуусны царайг харав. Охиноо муусайн юмнуудтай уулзуулахгүй гэж загнадаг, хязгааргүй хайрладаг юм шиг байсан эцэг нь охиноо ийм хүний өвөрт түлхэн оруулдаг байна шүү. Тэгснээ гэрийн нь хоолны ширээн дээр гэнэт шарсан мах үзэгдэх болж, эцэг нь шинэ гаанс, гоёлын костюм худалдан авсныг санаж дотор нь муухайрч, бөөлжис цутгах шиг болов.
Ноэль дараагийн хэдэн цагт үхээд дахин төрөх шиг санагдлаа. Гүнж байснаа үхээд одоо садар эм болж дахин төрсөн хэрэг. Ямар ертөнцөд амьдарч юу болж байгааг аажмаар ойлгож эхэллээ. Тэгээд ухаан санаандаа төсөөлөхийн аргагүй үзэн ядах сэтгэл цээжинд нь оволзов. Өөрийг нь худалдаж тэрсэлсэн эцгийгээ Ноэль хэзээ ч уучлахгүй. Харин Ланшоныг ойлгосон болохоор түүнийг үзэн ядах төрсөнгүй. Эр хүн юм болохоор эр хүйстэний сул тал байгаа нь мэдээж. Ноэль цаашид эр хүйстний сул талыг өөрийн хүч чадал болгон ашиглаж сурахаар шийдэв. Ноэлийг энэ дэлхийн эзэн гүнж хэмээн эцгийн нь хэлдэг зөв юм. Дэлхий ертөнцөд яаж эзэгнэхийг Ноэль одоо мэдэх боллоо. Энэ их амархан. Эрчүүд хүч тэнхээтэй, мөнгөтэй, эрх мэдэлтэй болохоор ертөнцөд эзэгнэж байдаг. Тийм эрчүүдийг, ядахдаа тэдний нэгийг эрхэндээ оруулах хэрэгтэй. Харин эрчүүдийг эрхэндээ оруулахын тулд урьдаар сайн бэлтгэх хэрэгтэй. Олон юм сурах хэрэгтэй. Юу ч гэсэн эхний алхмыг нэгэнт хийв.
Ноэль Ланшоныг удтал анхааран ажиглав. Түүний дор хэвтэж байхдаа эр хүний бэлэг эрхтэн өөрт нь хэрхэн зохицож, хэрхэн эмэгтэй хүн болгохыг мэдэрлээ.
Тачаалт эр өөрийн дор хэвтэж буй үзэсгэлэнтэй сайхан амьтныг эзэгнэн эдлэх гэсэн улаан галзуу хүсэлдээ хөтлөгдөн Ноэлийн хайхрамжгүй байдлыг огт анхаарсангүй. Орь залуу бүсгүйн сайхан биеийг харуут олон жил үзээгүй юмаа үзэж, тачаал нь чинээндээ тултал сэргэжээ. Урьд нь нэгэнт хөгширч яваа эхнэрийнхээ шалхгар бие, Марселийн янхан хүүхнүүдийн талхиулсан биеэс өөр юм үзээгүй болохоор Ноэль шиг ийм орь залуу, цэвэр ариун бүсгүйг эдэлнэ гэдэг ид шидийн гайхамшигтай адил байлаа. Ланшоны хувьд ийм ид шидийн гайхамшиг одоо л эдэлж байгаа юмсанж. Мань хүн үүл борооны хэрэг дахин үүсгэх гэж оролдож үзэв. Ойртсоны дараа Ноэль удалгүй түүнтэй ярилцаж эхэллээ.
-Чимээгүй хэвтэж бай!
Ноэль Ланшоны биеийн хамгийн эмзэг, мэдрэмтгий хэсгийг эрэн гар хуруу, уруул ам, хэлээрээ оролдсоор байгаад эцсийн бүлэгт түүнийг цэнгэн баяссандаа дуу алдахад хүргэв. Энэ нь товчлуур дарахтай адил мэт байлаа. Нэг товч дарахад ёолж, нөгөөг нь дарахад бие нь атиралдана. Ноэлийн сургууль дасгал ийм байлаа. Үүний сацуу энэ бол эрийг эрхэндээ оруулах эхлэл байжээ. Тэр хоёр зочид буудалд гурав хонохдоо “Суварга” гуанзанд ч орсонгүй. Ланшон эр эмийн явдлын талаар өөрийн мэдэх бага сага юмыг өдөр, шөнөгүй зааж өгөв. Гэтэл Ноэль өөрөө бол түүнээс хавьгүй илүү зүйлийг нээн мэджээ.
Марсель руу буцах зам зуур Ланшон өөрийгөө Францад хамгийн их аз жаргалтай хүн хэмээн сэтгэж явлаа. Ланшон урьд ч хоолны ширээнээс гадна буйдан ортой зоогийн газрын “тусгай өрөө”-нд урлангийнхаа ажилчин бүсгүйчүүдтэй зуурдаар учирч явсан нь гарын таван хуруунаас хэтрэх нь үнэн. Бас янхан хүүхнүүдтэй наймаалцаж, нууц амрагууддаа аль болох бага юм бэлэглэхийг хичээдэг тэрээр эхнэр хүүхэддээ бол бүр ичих нүүргүй харамч хэрцгий хүн ажээ. Одоо л их өгөөмөр загнаж,
-Чамд байр авч өгье. Чи хоол хийж чадах уу? гэхэд Ноэль,
-Чадна гэж хариулав.
-Сайн байна. Би өдөр бүр чам дээр очиж, хоол идэж, амраглан цэнгэн, долоо хоногт хоёр гурван удаа хамт оройн хоол идэж байх олно. Ямар вэ? гэж Ланшон өгүүлээд өвдгийг нь илэхэд,
-Сайхан хэрэг ээ гэж Ноэль зөвшөөрөв.
-Чамд бага ч гэсэн ойр зуур зарах мөнгө өгч байх болно. Чамайг ганц гуйх юм гэвэл надаас өөр хүнтэй битгий уулзаж байгаарай. Одоо чи миний хүүхэн болсон гэхэд нь,
-Чиний хэлснээр болтугай, Огюст ээ гэжээ.
Ланшон сэтгэл ханасан байдалтай санаа алдан, дуу нь зөөлөрч,
-Урьд би өөр хэнд ч ийм сайн байгаагүй. Яагаад вэ гээ? гэв.
-Мэдэхгүй юм даа.
-Яагаад гэвэл чамтай хамт байхад нас залуужих шиг санагдах юм. Чи бид хоёр их сайхан амьдарна.
Тэр хоёр шөнө орой Марсельд буцаж ирэв. Зам зуур дор дороо бодол болон нэг ч үг дуугарсангүй.
-Маргааш өглөө есөд урланд уулзъя гэж Ланшон хэлээд хэсэг дуугүй сууснаа,
-Өглөө ядраад байвал жаахан амарч хэвтэж байгаад ес хагас гэхэд очоорой гэв.
-Баярлалаа, Огюст ээ.
Ланшон бөөн мөнгө гаргаж өгөн,
-Май, үүнийг ав. Маргааш үдээс хойш байр эрээрэй. Аятайхан юм олдвол энэ мөнгө урьдчилгаа болог. Дараа нь би очиж таарах уу, үгүй юү үзье гэхэд нь Ноэль сарвайсан мөнгийг нь их учиртай ширтэв.
-Яав, юу нь болохгүй байна? гэж Ланшон асуухад,
-Бид хоёр аятай сайхан байж болох байртай болохсон гэж үнэнээсээ хүсэж байна гэж Ноэль учирлав.
-Би тийм баян хүн биш шүү дээ гэж эсэргүүцэхэд нь Ноэль учрыг ойлгосон байдалтай инээмсэглэн Ланшоны зузаан гуян дээр гараа тавив.
-Чиний зөв юм даа гэж Ланшон зөвшөөрөөд түрийвч гарган мөнгө тоолохдоо Ноэлийн царайг ажиглан байв.
Ноэлийн сэтгэл ханасан бололтойг ажиглаад мөнгө тоолж байсан хуруу нь даруй зогсож, ийм их өгөөмөр зан гаргасандаа царай нь бүр улайжээ. Эцсийн бүлэгт энэ ямар хамаа байх билээ. Ланшон юмны учир мэдэх хүн юм болохоор хэдэн мөнгө хайргүй зарснаар Ноэлийг үүрд биедээ татаж чадна гэж итгэж байлаа.
Магнай тэнийн баярласан Ланшон цааш одож, Ноэль хойноос нь харж зогсов. Машин далд орсны дараа Ноэль гэртээ орж, юм хумаа бэлтгэж, нууж хадгалсан хэдэн мөнгөө гаргаж ирэв. Бүсгүй оройн есөн цагт Газрын дундад тэнгис Лион-Парисын галт тэргэнд суулаа.
Ноэль маргааш нь Парист очлоо. Өглөө эрт байсан боловч галт тэрэгний буудал дээр олон хүн үймэлдэн бужигнаж байв. Зарим нь хот руу яаран тэмүүлж, зарим нь хотоос гарах гэж тэсэн ядцагаана. Буудлын хөл үймээн, учран золгохын баяр, хагацан холдохын гуниг, чих дөжрөм чимээ шуугиан аль нь ч Ноэльд саад болсонгүй. Тавцан дээр хөл тавимагц хотын барааг хараагүй ч өөрийн нь байх газар чухам энд гэдгийг мэджээ. Ноэль гагцхүү Парист сууж чадна. Эндхийн бүх юм сайхан санагдаж, олны хөдөлгөөн, үймээн шуугиан дунд хий хөлчүүрэн баясч, энэ хоттой ураг төрлийн холбоотойгоо мэдэрч байлаа.
Ноэль чемадоноо аваад хотын гудамжинд гарлаа. Наран хэдийнэ манджээ. Дэргэдүүр нь олон машин сүлжилдэн, сүнгэнэн өнгөрнө. Ноэль гэнэт очих газаргүйгээ санаад сандрав. Галт тэрэгний буудлын байшингийн дэргэд тав зургаан хөлсний машин зогсож байгааг хараад эхний машины дэргэ очсонд,
-Хаашаа явах вэ? гэв.
-Та намайг хямдхан шиг зочид буудалд хүргээд өгөхгүй юү? гэсэнд жолооч өөдөөс нь шинжих мэт хараад,
-Энэ хотод анх ирж байгаа юу? гэв.
-Тийм ээ.
-Таны аз таарчээ. Та загвар өмсөгч үү? гэхэд нь Ноэлийн сэтгэл баясан догдолж,
-Тийм гэж болно гэв.
-Миний дүү бүсгүй эндхийн нэг шинэ загварын ордонд ажилладаг юм. Тэдний нэг бүсгүй ажлаасаа халагдсан гэж дүү өнөө өглөө хэлсэн. Тийшээ очих уу. Орон тоо нь сул байж юу магад гэж жолоочийг итгэмжлэн өгүүлэхэд,
-Тэгье гэж Ноэль дуртайяа зөвшөөрөв.
-Таныг тийш нь аваачиж өгье. Танаас арван франкын хөлс авна гэхэд нь Ноэль хөмсөг зангидав.
-Ийм юманд гар татсаны хэрэггүй шүү гэж жолооч хэлэхэд,
-За яах вэ, тэгье гэлээ.
Ноэль суудын түшлэг налан гэдийв. Жолооч мотороо асаан машин нь хотын гудамжны хөдөлгөөний их урсгалд орж хотын төв рүү давхилаа. Ноэль машины цонхоор Парис хотын гудамжийг илбэдүүлсэн юм шиг ширтэж явлаа. Ид шидийн гайхамшигт хот шиг санагдана. Машин Парисын Дарь эхийн сүмийн дэргэдүүр өнгөрч, Пон Нефийг дайран гарч, Сена мөрний баруун хөвөөнд хүрч, Маршалл Фошийн цэцэрлэгт өргөн чөлөөгөөр давхилаа.
Алсад хотын дээр сүндэрлэсэн Эйфелийн цамхаг сүртэйеэ харагдана. Бүсгүйн царайд бахдан баяссан байдал илрэхийг жолооч өмнөх толиндоо хараад,
-Сайхан байна уу? гэхэд нь,
-Гайхамшигтай сайхан юм аа гэж Ноэль хариулав.
Ноэль Парис хотод хүрээд ирснээ үнэмшиж ядан байлаа. Энэ чинь гүнжийн нэр төрд ... Ноэлийн эрхэм зэрэгт таарах орон газар байна!
Хөлсний машин Рю де Порвансын саарал чулуун байшингийн дэргэд зогсов.
-За хүрээд ирлээ. Та тоолуураар хоёр франк, дээр нь надад арван франк нэмж өгөх ёстой гэж жолоочийн өгүүлэхэд,
-Орон тоо сул байгааг би яаж мэдэх вэ? гэж Ноэлийг асуухад жолооч дал мөрөө овсхийлгээд,
-Бүсгүйг өнөө өглөө ажлаасаа халагдсан гэж танд хлсэн шүү дээ. Ийшээ орох дургүй бол галт тэрэгний буудал дээр буцаагаад аваачиж болох байна гэхэд нь,
-Үгүй хэрэггүй гэж Ноэль яаран хариулаад цүнхнээсээ арван хоёр франк гаргаж өгсөнд жолооч эхлээд мөнгийг дараа нь бүсгүйг харахад Ноэлийн сэтгэл зовоод дахин нэг франк нэмж өгөв.
Жолооч ядахдаа инээмсэглэсэн ч үгүй, толгой дохиод Ноэлийг чемадоноо машинаас буулгаж байхыг харж байлаа. Жолоочийг машинаа асаах зуур,
-Дүү бүсгүйг чинь хэн гэдэг юм бэ? гэсэнд,
-Жанет гэжээ.
Ноэль замын захад хөлсний машины хойноос харан зогсож байснаа эргэж байшинг харвал хаалганы дэргэд ямар нэг хаяг нэр байсангүй. Шинэ загварын ордонд хаяг хэрэггүй байдаг юм байх гэж Ноэль бодоод чемадоноо авч, үүдний дэргэд очиж хонхны товчийг дарав. Нэн удалгүй үүд онгойж хар хормогчтой үйлчлэгч бүсгүй гарч ирээд Ноэлийн өөдөөс гайхан ширтэж,
-Та юу гэж яваа вэ? гэхэд нь,
-Уучлаарай, танай энд загвар өмсөгчийн орон тоо бий гэж би дуулсан юм гэсэнд цаад бүсгүй нүдээ анийлган анхааралтай ажин ширтсэний дараа,
-Таныг хэн явуулсан бэ? гэхэд нь,
-Жанетын ах гэв.
-Орогтун... гээд үүд онгойлгож өгөхөд нь Ноэль XIX зууны эхэн үеийн маяг төрх бүхий хүлээн авах том өрөөнд оров. Таазнаас лут том болор цэцгэн дэн өлгөж, хэд хэдэн лааны багц тавиур тавьсан байх агаад зочлох өрөөний онгорхой хаалгаар хуучин цагийн хогшил тавилга, дээшээ гарсан модон шат харагдав. Уран сийлмэл чимэгтэй сайхан ширээн дээр “Фигаро”, “Эко дэ Пари” сонин тавьжээ.
-Энд хүлээж байна уу. Хатагтай Дели таныг хүлээн авах эсэхийг мэдээд ирье гэхэд нь,
-Баярлалаа гэж Ноэль хариулаад чемадоноо шал дээр тавьж, хананд өлгөөстэй том толины дэргэд очив.
Зам зуур нь палааж нь үнгэгдэн үрчийжээ. Ноэль шууд наашаа ирсэндээ харамсав. Зүй нь жаахан амарч, хувцас хунараа янзлах ёстой байсан юм. Хэдий тийм боловч толинд хараад сайхан харагдаж байгаагаа мэдэв. Ноэль өөрийн үзэсгэлэн сайхныг нэрэлхэлгүй нэгэн их баялаг хэмээн үзэж, энэ баялгаа ашиглах бодолтой байлаа. Нэгэн бүсгүй шатаар уруудан ирэхийг Ноэль толинд хараад бүр сайн харах гэж эргэв. Их сайхан биетэй, хөөрхөн царайтай бүсгүй ажээ. Тэрээр урт хүрэн банзал, битүү цамц өмсчээ. Энд дээд зэргийн загвар өмсөгч нар байдаг нь харваас илт. Бүсгүй Ноэлийн өөдөөс харж ялдамхан инээмсэглээд зочлох өрөөнд оров. Төдөлгүй хатагтай Дели гэдэг дөч гаруй насны, намхан чийрэг биетэй, ажигч хүйтэн нүдтэй авгай орж ирэв. Авгай наад зах нь хоёр мянган франкийн үнэтэй даашинз өмсчээ.
-Таныг ажил эрж яваа гэж Регина хэллээ гэж авгайн өгүүлэхэд,
-Тийм ээ, хатагтай гэж Ноэль батлав.
-Та хаанаас ирсэн бэ?
-Марселиас гэхэд авгай дургүйлхэн пархийж,
-Согтуу далайчид үймж байдаг газар гэхэд Ноэлийн урам хугарав. Хатагтай Дели мөрөн дээр нь аярхан пад пад алгадаж,
-Энэ чухал биш, хонгор минь. Та хэдэн астай вэ?
-Арван наймтай гэсэнд хатагтай Дели сайшаан толгой дохиод,
-Сайн байна. Та манай харилцагч нарт тоогдоно. Парист таны төрөл садан бий юү? гэв.
-Байхгүй.
-Сайн байна. Та даруй ажилдаа орж чадах уу?
-Болно л доо гэж Ноэль их урамтай хариулав.
Дээд давхарт хүмүүс инээлдэх сонсогдож, нэг секундын дараа шатан дээр улбар шар үстэй бүсгүй дунд хэр насны бүдүүн эртэй сугадалцан гарч ирэв. Бүсгүй нимгэн дээл өмсчээ.
-Та нар дууссан уу гэж хатагтай Дели асуусанд,
-Би Анжелийн тэнхээг барсан шүү гэж бүдүүн эр маягтай нь аргагүй инээмсэглэн хэлснээ Ноэлийг хулгай нүдээр ажиглаад,
-Энэ хөөрхөн жаал чинь хэн бэ? гэхэд нь,
-Энэ Иветта, манай шинэ бүсгүй гэж хатагтай Дели тайлбарлаад,
-Антибаас ирсэн, хунтайжийн охин гэж итгэлтэй нэмж хэлэв.
-Гүнжтэй учирч үзээгүй юм байна. Хэд вэ? гэж бүүүн эрийн уулга алдахад,
--Тавин франк гэв.
-Та тоглож байна уу, гучийг өгье.
-Дөч. Та харамсахгүй байх вий.
-Зөвшөөрье.
Тэд Ноэль тийш эргэтэл бүсгүй бараа туруугүй алга болжээ.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Nov.13.14 8:31 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
***

Ноэль Парисын гудамжаар хэдэн цаг сэлгүүцэв. Елисейн талбайн эхлээд нэг талаар, дараа нь нөгөө талаар нэг захаас нөгөө зах хүртэл явж, Лидогийн хүнхэр дээвэртэй үзэсгэлэнд орж, бүх дэлгүүрийн үзмэрийн цонхны дэргэд саатан зогсож, үнэт гоёл чимэглэл, өнгө бүрийн палааж, савхин эдлэл, тансаг үнэртний зүйлийн арвин баяныг гайхаж, хотод бараа таваар ховордоогүй байсан үеийн Парисын ухаан санаанд багтамгүй баялгийг сэтгэлдээ төсөөлөх гэж ядав. Зүйл зүйлийн яс чанар сайтай баялагт бүсгүй нүд алдан өөрийгөө хөдөөний юм мэдэхгүй хүүхэн гэж мэдэрсэн боловч хэзээ нэгэн цагт энэ бүхний эзэн болно гэсэн итгэл сэтгэлийнх нь гүнд орогносоор байв. Ноэль Буагаар зугаалж, Рю дэ Фобур Сент-Оноре руу бууж, Виктор Гюгогийн өргөн чөлөөнд очлоо. Нэн удалгүй өлсөж ядарснаа мэдрэв. Цүнх, чемадоноо хатагтай Делийгийн өргөөнд орхисон боловч эргэж очихыг хүссэнгүй. Нэг хүн явуулж юмаа авахуулахаар шийдлээ.
Ноэль өөрт тохиолдсон явдлыг нэг их гайхаж гуниж гутарсангүй. Гагцхүү дээдэст үйлчилдэг хүүхэн, янхан хүүхэн хоёрын ялгааг мэддэг байлаа. Янхан хүүхнүүд түүхийн явцад нөлөөлөх чадал байхгүй. Дээдэст үйлчилдэг хүүхнүүд ингэж чаддаг байсан удаа бий. Ноэль одоохондоо нэг ч улаан мөнгөгүй байна. Өнөөдрийг яаж ийгээд тэсэж өнгөрүүлэх хэрэгтэй. Маргааш ажил олж хийнэ.
Бүрэнхий болж худалдаачин, зочид буудлын хаалгач нар агаарын довтолгооноос сэрэмжлэн гэрэл халхлан хөшиг татаж эхлэв. Ноэльд түүнийг халуун хоолоор дайлах хүн хэрэгтэй байлаа. Цагдаа нараас асууж байгаад “Крийон” зочид буудалд очвол цонхыг гадна талаас нь төмөр хатавчаар бэхэлсэн байх боловч дотогшоо ороход зөөлөн дөлгөөн өнгөтэй үүдний танхим нь даруухан хээнцэр байдлаараа гайхмаар аж.
Ноэль хэзээ язааны дасаж дадсан байдал үзүүлэн тэнд орж, цахилгаан шатны дэргэдэх зөөлөн сандалд суужээ. Урьд ингэж үзээгүй болохоор сэтгэл нь хөдлөөд байв. Гэвч Ланшоныг ямар амархан дөнгөснөө санав. Үнэнийг хэлэхэд эрчүүд гэдэг нэлээд болхи толхи амьтад. Эрчүүдтэй харилцахад зөөлнөөр хатууг элээж болн гэсэн нэг л дүрэм баримтлах хэрэгтэй. Эр хүнийг хөөргөж байгаад санасандаа хүрч болно. Ноэль байдлыг ажиглаад зочид буудалд ганцаар хоол идэх гэж ирсэн эхнэргүй эрийн анхаарлыг татахад төвөг орохгүй биз гэж шийдлээ.
-Уучлаарай, авхай...
Ноэль толгойгоо өргөн өмнө нь бараан костюмтай эр зогсож байхыг харав. Бүсгүй энэ насандаа нэг ч удаа мөрдөгчтэй уулзаж байгаагүй боловч өөртэй нь ярилцсан хүний ажил мэргэжлийг эндүүрэх газар байсангүй.
-Авхай, та хүн хүлээж байна уу? гэхэд нь,
-Тийм ээ, би найзыгаа хүлээж байна гэж Ноэль хоолойгоо чичрүүлэхгүй хариулахыг хичээв.
-Таны найз энэ зочид буудалд суудаг юм уу? гэхэд нь Ноэль балмагдаж байгаагаа мэдрэн,
-Энэ арай тийм биш гэж бөвтнөсөнд нөгөө хүн хэсэг шинжин ажиглаад,
-Таны бичиг баримтыг үзэж болох уу? гэхэд нь,
-Өө... надад бичиг баримт байхгүй. Гээчихсэн гэж ээрч түгдрэн хариулсанд,
-Авхай та надтай хамт явна уу гэж мөрдөгч хлээд Ноэлийн гараас барьж авлаа.
Яг энэ үед өөр нэг хүн нөгөө гараас нь барьж,
-Хожимдож ирснийг минь уучлаарай, хонгор минь... Намайг удаан хүлээв үү? гэжээ.
Ноэль гайхан эргэж харвал түүний урьд үзээгүй цэрэг хувцастай, өндөр гоолиг эр гараас нь бариад зогсож байв. Тэр хүн буржийлгасан тас хар үстэй, догшрон буй тэнгисийн өнгө бүхий ширүүн нүдтэй, урт сормуустай аж. Флоренцийн эртний зоосон дээр иймэрхүү царайтай дүрс байдагсан. Гэвч энэ хүний царай ер бишийн амьд хөдөлгөөнтэй агаад байнга хувьсан агшин зуургүй инээхэд ч бэлэн, хөмсөг зангидан барайхад ч бэлэн байх шиг. Гагцхүү голдоо хонхорхойтой эрэмгий байрын эрүү нь хэтэрхий хүүхэмсэг гоё харагдахаас аварчээ. Тэр мөрдөгч рүү дохиж,
-Энэ хүн чамайг хоргоогоод байна уу даа? гэж бүдүүн дуугаар асуув. Тэрээр францаар үл мэдэг харь аялгатай ярих аж.
-Үгүй ээ, зүгээр гэж Ноэль итгэл муутайхан дуугарлаа.
Зочид буудлын мөрдөгч хажуунаас нь,
-Уучлаарай, эрхэм ээ... Би эндүүрчээ... Манай энд сүүлийн үед зарим нэг бэрхшээл үүсч... гэснээ Ноэль тийш эргэж,
-Авхай, та намайг уучилна уу гэхэд нь үл таних эр мөрдөгчид хандан,
-Авхай уужим сэтгэлээр уучилна. Үүнээс хойш болгоомжтой байгаарай гээд Ноэлийг сугадан авч хаалга руу явлаа. Гадаа гарсан хойно Ноэль үл таних хүнд хандан,
-Ноёнтон, танд баярлаж барахгүй байна гэсэнд тэр хүн инээмсэглэн,
-Би хэзээнээс цагдаа нарыг үзэн яддаг. Танд хөлсний машин олж өгөх үү? гэхэд нь Ноэль одоо өөрийн байдлыг тодорхой төсөөлөн дахин балмагдаж, өөдөөс нь ширтэв.
-Үгүй, хэрэггүй гэв.
-За яах вэ, тавтай нойрсоорой гэж үл таних хүн өгүүлээд хөлсний машины зогсоол руу очиж, нэг машинд орж сууснаа Ноэлийг дороо хадагдсан мэт зогссоор байгааг харав. Нөгөө мөрдөгч зочид буудлын үүднээс тэднийг ажсаар байлаа. Үл таних хүн хэсэг эргэлзсэнээ Ноэлийн дэргэд эргэн ирж,
-Та эндээс холдвол дээр. Цаад хүн тань таныг хараад байна шүү гэхэд нь,
-Надад очих газар байхгүй гэж Ноэль хариулав. Үл таних хүн учрыг ойлгосон байдалтай толгой дохиж, халаас руугаа гараа хийхэд нь,
-Надад таны мөнгө хэрэггүй гэж Ноэль уурсан дуу алдав. Цаад хүн өөдөөс нь гайхан хараад,
-Тэгвэл танд юу хэрэгтэй юм бэ? гэхэд нь,
-Тантай хамт хоол идье гэсэнд нөгөө хүн инээмсэглэн,
-Уучлаарай, би хүнтэй уулзах болзоотой. Болзооноосоо хожимдож байна гэхэд нь,
-Тэгвэл явж л байхгүй юу. Миний төлөө санаа зоволтгүй гэсэнд тэр хүн мөнгөө буцааж далд хийгээд,
-Дураараа бол доо, хүүхээ. Баяртай гэчихээд хөлсний машин руу эргэж явлаа.
Ноэль хойноос нь харж зогсохдоо чухам юу таалалд нь нийцээгүй юм бол доо гэж гайхав. Ноэль сайхь хүнийг анх харсан цагаас эхлээд сэтгэл нь нэг л хачин үймрээд байлаа. Урьд нь түүнд ийм юм тохиолдож байсангүй. Тэр ч байтугай сэтгэл хөдлөлийн энэ долгион нь гараар бариад авчихаж болохуйц бодит биетэй юм шиг санагдав. Ноэль энэ үл таних хүний нэрийг асууж завдаагүй, дахин хэзээ ч уулзагүй байж болох юм. зочид буудлын зүг харвал нөгөө мөрдөгч түүний зүг ирж явлаа. Ноэль мөрөн дээр нь нэг хүн гар тавихыг мэдэрч эргэн харвал өнөөх үл таних хүн гараас нь хөтлөн хөлсний машин руу чирлээ. Машины хаалгыг даруй онгойлгон Ноэлийг түлхэж оруулаад өөрөө хажууд нь суув. Дараа нь жолоочид нэг хаяг хэлсэнд хөлсний машин хөдөлж, мөрдөгч замын хажууд хойноос нь харсаар хоцорлоо.
-Таны болзоо юу боллоо? гэж Ноэль асуусанд үл таних хүн мөрөө тоомжиргүй ёвгосхийлгээд,
-Үдэшлэгт очих юм. Очихгүй байсан ч сүйд болох юм байхгүй. Намайг Ларри Дуглас гэдэг. Таныг хэн гэдэг вэ? гэв.
-Ноэль Пейж.
-Ноэль чи хаанахын хэн бэ? гэхэд нь бүсгүй өөдөөс нь харж, сайхан нүдний нь харцтай тулгараад,
-Антибынх. Би хунтайжийн охин гэсэнд Ларри Дуглас тэгшхэн цагаан шүдээ яралзуулан инээд алдаж,
-Гүнж чиний аз таарчээ гэж тоглоомыг тоглоомоор хариулав.
-Та англи хүн үү?
-Америк хүн гэхэд нь Ноэль түүний цэрэг хувцсыг харж,
-Америк дайнд оролцоогүй байгаа шүү дээ гэсэнд,
-Би Английн Агаарын цэргийн хүчинд алба хаадаг юм. Тэнд саяхан америк цэргийн отряд байгуулагдсан. “Бүргэдийн эскадриль” нэртэй гэж Дуглас тайлбарлав.
-Та яагаад Английн төлөө байлдаж байгаа юм бэ?
-Яагаад гэвэл Англи улс бидний төлөө байлдаж байгаа юм. Үүнийг та нар хараахан ойлгоогүй байна гэхэд нь Ноэль итгэж ядан толгой сэгсэрч,
-Үүнийг үнэмшихгүй байна. Гитлер чинь Германы нэг муу алиа салбадай гэсэнд,
-Магадгүй. Харин германчууд дэлхийд ноёрхох их санааг тэр алиа салбадай чинь мэднэ гэжээ.
Гитлерийн цэрэг дайны төлөвлөгөөний тухай, Герман улс Үндэстний Лигээс гэнэт гарсан тухай, Ром-Берлин-Токиогийн цэргийн тэнхлэгийн тухай гэх мэт олон зүйлийн тухай Ларри Дуглас ярьсныг Ноэль бахархан сонсов. Юун тухай ярьж байгаа нь хамаа алга. Ларригийн ам яриандаа халаад хар нүд нь амьдралын барагдашгүй их хүчний шинжээр гялалзан байлаа.
Ноэль урьд өмнө нь Ларри шиг ийм хүнтэй уулзаж учирч байсангүй. Энэ бол хамаг хүч чадлаа хайр найргүй зарцуулдаг ховорхон хэв шинжийн хүн байв. Энэ хүний сэтгэл хүн бүхэнд нээлттэй байх агаад биеэс нь илч цацран хавь ойрынхноо дулаацуулах мэт болж, гадаад ертөнцийг сонор соргог хүлээн авдаг, амьдралын баяр баясгалан цээж дүүрэн, эргэн тойрныхноо мөн тийм баяр жаргалтай байгаасай гэж хүсдэг, энэ чанараараа хүмүүсийг соронзон гүр адил өөртөө татдаг байнам.
Тэр хоёр Шмен Вёр гудамжны бага шиг байранд болж буй үдэшлэгт очив. Тэнд залуучууд голдуу хөгжил шуугиантай улс цугларчээ. Ларри Ноэлийг гэрийн эзэгтэй, тачаангуй байрын төрх бүхий хүүхэн лүгээ танилцуулчихаад зочдын дунд орж алга болов. Ларри оройжин өөрийнх нь анхаарлыг татах гэж чадах ядахаараа оролдож буй бүсгүйчүүдийн дунд эргэлдэн байгаа харагдав. Тэр Ноэлийн бодлоор тийм ч биеэ тоосон эр биш шиг, хүний сэтгэлийг татан дагуулах чадалтайгаа өөрөө ч мэддэггүй бололтой.
Зочдын нэг нь хундагатай архи, нөгөө нь идэх юмтай таваг авчирч өгсөн боловч Ноэль гэнэт юм ууж, идэх дургүй болжээ. Тэгээд америк хархүүг тойрон бүчсэн хүүхнүүдээс нь салгаж авмаар санагдав. Ноэль дээр бусад эрчүүд ирж яриа үүсгэхийг оролдох боловч бүсгүй анзааргагүй хариулж байв. Энэ байранд орж ирсэн цагаас хойш Ларри Ноэлийг огт тоож анхаарахгүй орхижээ. Үдэшлэгт ирсэн бүсгүйчүүдийн хэн нь ч гэсэн түүний гарын дор бэлэн байхад аргагүй юм уу даа... Өрөөнд гэнэт тэсэхийг аргагүй бүгчим халуун болж, Ноэль эндээс явах аян шалтаг эрж эхлэв. Тэгтэл нэг хүн,
-Явцгаая гэж чихэнд нь шивнэлээ.
Ноэль хэдэн секундын дараа америк залуутай гадаа гарсан байв. Хотод хэдийнэ сэрүүхэн шөнө болжээ. Германчууд агаараас довтлох аюултай учир гудамжинд харанхуй байлаа. Машин тэрэг тэнгисийн ёроолын харанхуйд сэлж байгаа загас адил дуу чимээгүй давхин өнгөрнө.
Ларри, Ноэль хоёрт хөлсний тэрэг олдсонгүй. Хоёул явган явж, замдаа Виктуар талбай дахь гуанзанд орж хооллохоор шийдэв. Ноэль өлсөж үхэх гэж байлаа. Өөдөөс нь хараад сууж буй америк залууг ажин шинжиж байхдаа сэтгэлд нь юу болж байгааг ойлгосонгүй. Цээжний дотор урьд мэдээгүй байсан амьдралын булаг ундрах шиг. Бүсгүй урьд хэзээ ч ийм баяр жаргалтай байсангүй. Тэрээр амандаа орсныг ярьж байлаа. Өөрийн тухай ярихын сацуу Ларриг “Бостонд төрсөн, Ирланд гаралтай, эх нь Керри гүнлэгийн хүн” гэж мэдэж авав.
-Чи хаана францаар ингэж сайн ярьж сурсан юм бэ? хэмээн Ноэлийг асуухад,
-Би багадаа зун болгон Антиб хошуунд очдог байсан юм. Эцэг маань фрондын биржийн даамал байгаад баавгайд уруулсан юм гэв.
-Баавгайд ий?
Фрондын бирж дээр арилжаа наймаа яаж хийдгийг Ларри тайлбарлаж өгөв. Ноэльд түүний юу ярьж байгаа нь сонин биш, яриаг нь сонсох л сайхан байжээ.
-Чи хаана суудаг вэ? гэхэд нь,
-Хаана ч суудаггүй гэж Ноэль хариулаад хөлсний машины жолоочийн тухай, хатагтай Делийн тухай, өөрийг нь гүнж хэмээн итгэсэн бүдүүн эрийн тухай ярихад Ларри тас тас инээн,
-Тэр хөөтэй байшингийнхаа хаана байдгийг чи санаж байна уу? гэв.
-Санаж байна.
Тэднийг дэ Прованс дахь байшинд хүрэхэд нөгөө дүрэмт хувцастай шивэгчин хүүхэн хаалга тайлж өгөөд цэвэрхэн сайхан америк эрийг харж баярласнаа хамт ирсэн хүнийг нь хараад царай нь барайв.
-Бид Дели хатагтайтай ууллзах хэрэгтэй байна гэж Ларри хэлээд Ноэльтой хамт үүдний танхимд оров. Зочдын өрөөнд хэн бүсгүй сууж байгаа нь тэндээс харагдлаа. Шивэгчин хүүхэн явж, хэдэн минутын дараа хатагтай Дели хүрч ирэв.
-Оройн мэнд, ноёнтоон... гэж хатагтай хэлснээ Ноэль тийш харж,
-Чиний бодол өөрчлөгдсөн биз дээ? гэхэд нь Ларри өмнөөс нь,
-Үгүй. Танайд гүнжийн эд юмс байгаа биз дээ гэв.
Хатагтай Дели өөдөөс нь нэгийг асуусан байдалтай харж, хэсэгхэн эргэлзсэнээ дараа нь өрөөнөөс гарав. Хэдэн минутын дараа шивэгчин хүүхэн Ноэлийн цүнх, чемадоныг авчирч өгөв. Ларри,
-Баярлалаа гэж хэлээд Ноэльд хандан,
-Явцгаая, гүнж ээ гэв.
Ноэль тэр оройдоо Ларритай хамт Лафайетэд буй бага шиг цэвэрхэн зочид буудалд орж суулаа. Ларри тэр хоёр ямар нэгэн урьдчилсан тохиролцсон зүйл үгүй боловч чухам ийм л байх болно гэж Ноэль мэдэж байсан юм. Шөнө нь хоёул амраглан цэнгэж, Ноэль энэ насандаа үзээгүй жаргалыг амсжээ. Энэ бол тэр хоёрын хэн хэний сэтгэлийг эзэмдсэн зэрлэг халуун тачаал байлаа. Ноэль шөнөжин Ларрийн биед наалдан тэвэрч хонов. Бүсгүй ийм сайхан жаргал байдаг юм гэж зүүдлээгүй явжээ.
Хоёул өглөө сэрээд дахин амраглан цэнгэсний дараа хотыг үзэхээр гарцгаав. Ларри маш сайхан газарчлан тайлбарлаж, Ноэлийг зугаацуулах гэж Парисыг хөөрхөн тоглоос болгон хувиргав. Хоёул Тюильрид цай уугаад дараа нь Парисын дарь эхийн сүмийн эргэн тойрон, бүр XIII Людовик вангийн үед барьсан Парисын хуучин хорооллоор тэнэв. Ларри өвөрмөц өнгө үзэмжтэй задгай зах, хурц тод өнгийн өд сөд бүхий жигтэй хачин шувуу, зэрлэг амьтан худалддаг Межисерийн хөвөө гэх мэт тойрон аялагчдын очдоггүй сонин газруудыг үзүүлэв. Тэд Монпарнасад очиж, Парис хотоор хийсэн аяллаа Төв зах дээр дуусгаж, тэнд өглөөний дөрвөн цагт махны худалдаачин, ачааны машины жолооч нартай хамт сонгинотой шөл уув. Ийнхүү аялан явж байх зуур Ларри дур булаам сайхан инээдээрээ хүмүүсийн сэтгэлийг татан дагуулж байлаа. Ноэль ч инээхийг түүнээс сурав. Цээжинд нь ийм их инээд байсныг Ноэль огт мэдсэнгүй. Энэ нь түүнд тэнгэрээс заяасан хишиг бололтой. Ноэль Ларрид ач санан баярлаж байлаа. Үүрээр хоёул зочид буудалдаа эргэж ирэв. Ноэль үхтлээ ядарсан байхад Ларри эрч чадал дүүрэн байлаа. Ларри цонхны дэргэд зогсоод Парис хотын байшингийн цаанаас наран мандахыг харж зогсов.
-Би Парис хотод хайртай. Энэ хотод хүнд хэрэгтэй юм бүхэн байдаг ид шидтэй шилтгээн шиг санагддаг. Энэ бол гоо үзэсгэлэн, хоол унд, хайр дурлал дүүрэн хот гэж Ларри яриад Ноэль өөд эргэн харж,
-Яг саяын дарааллаар шүү гэж нэмж хэлэв.
Ларри хувцсаа тайчин оронд орж, хажууд нь хэвтэхэд Ноэль түүнийг чанга тэврэн таалав. Түүний чийрэг сайхан бие, эр хүний үнэр тааламжтай сайхан байлаа. Ноэль өөрийг нь нинжин сэтгэлгүй худалдсан эцгийгээ эргэн нэг санав. Бүх эрчүүдийг эцэгтэйгээ, Огюст Ланшонтой адил байдаг юм шиг бодож байсан нь эндүүрчээ. Ларри Дуглас шиг эрчүүд байдгийг одоо мэдэх болов. Ноэль энэ насандаа дахиад ийм хүнтэй уулзахгүй гэдгийг хараахан ойлгосонгүй.
-Энэ дэлхий дээр хоёр агуа их хүн байсныг гүнж чи мэдэх үү? гэж асуухад нь,
-Нэг нь чи гэж “гүнж” хариулав.
-Уилбэр Райт, Орвилл Райт хоёр. Тэр хоёр хүн төрөлхтөнд ёстой эрх чөлөө олгосон. Чи нисэж үзсэн үү? гэж асуугаад толгой сэгсрэхэд нь үргэлжлүүлэн,
-Манайх Лонг-Айландын цаад захад зуслангийн газартай байсан. Би бага байхдаа тэндхийн хаялганын дээгүүр цахлай шувуу агаар зүсэн нисэлдэхийг удтал харж, цахлайтай хамт нисэж чаддаг болоосой гэж хүсэн мөрөөддөг байсан. Би лав хөлд орохоосоо ч урьд нисэгч болохыг мөрөөддөг байсан байх. Намайг есөн наста байхад манай гэрийнхний нэг дотны сайн нөхөр хуучин муу нисэх онгоцондоо суулгаж, агаарт хөөргөсөн юм. Би арван дөрөвтэйдөө нисэх онгоц жолоодож сурч эхэлсэн. Би агаарт халин нисч байвал сая нэг амьдарсан шиг болдог гэж Ларри яриад хэсэг дуугүй байсны дараа,
-Дэлхийн дайны аюул нөмрөн ирж байна. Герман улс дахин дэлхийг байлдан дагуулах санаатай байгаа гэв.
-Германчууд Францын барааг харж чадахгүй. “Мажино”-гийн шугамыг хэн ч давж чадахгүй гэж Ноэлийг хэлэхэд Ларри үл тоомсорлон чанга чанга инээж,
-Би тэр шугамыг чинь зуунтаа давж байсан гэхэд нь бүсгүй түүний өөдөөс гайхан ширтэв.
-Агаараар давж байсан юм гүнж ээ. Одоогийн дайн бол агаарын дайн... Миний дайн байх болно гээд дараа нь,
-Хоёулаа ханилан суувал яасан юм бэ? гэж санаандгүй байдалтай мэт асуужээ.
Энэ бол Ноэлийн амьдралын хамгийн аз жаргалтай мөч байлаа.
Ноэль, Ларри хоёр ням гаригт юу ч хийхгүй амрахаар шийдэв. Хоёул Монмартын цайны газарт очиж цай уугаад зочид буудалдаа эргэж ирж, бараг өдөржин орондоо хэвтэж өнгөрүүлэв. Эр хүнийг ийм их тачаангуй байж болох юм гэж Ноэль үнэмшиж ядан байлаа. Ларритай амраглан цэнгэхэд хэчнээн бахтай вэ, Ларритай зүгээр зэрэгцэн хэвтээд яриаг нь чагнах юм уу өрөөн дотуур холхиж байхыг нь харах ч гэсэн үүнээс дутуугүй жаргал байлаа.
Хүний амьдралд чухам юу эс тохиолдох вэ. Ноэлийг бага байхад эцэг нь гүнж гэж дууддаг байсан. Одоо Ларри тоглоомоор ч бай, бас гүнж хэмээн дуудаж байна. Түүний дэргэд Ноэль өөрийгөө хүний зэрэгтэй хүн гэж мэдэрч байв. Ларри Ноэлийн эр хүнд итгэх итгэлийг сэргээлээ. Ноэлийн хувьд Ларри ганцаараа бүхэл бүтэн ертөнцийн дайтай санагдан үүнээс илүү юу хэрэгтэйг мэдэхгүй, ийм аз жаргал заяасанд итгэхгүй байлаа. Ларри бас өөрт нь мөн янзтай хандаж байгааг ер бишийн аз завшаан гэж үзнэ.
-Уг нь би дайн дуустал эхнэр авахгүй гэж бодож байсан юм. Одоо яасан ч ялгаа алга. Төлөвлөгөөг эвдэж байвал таардаг юм байгаа биз дээ, гүнж ээ? хэмээн Ларри өгүүлэхэд Ноэль зөвшөөрөн толгой дохив. Ларри үргэлжлүүлэн,
-Хэрэв чамайг сүртэй хурим найр хийнэ гэхгүй бол хоёул хөдөөгийн нэг газарт очиж, гэрлэх ёслол хийе гэхэд нь Ноэль дуртайяа зөвшөөрч,
-Хөдөө очиж гэрлэнэ гэдэг чинь гайхалтай санаа байна гэсэн Ларри толгой дохиод,
-Шийдлээ. Өнөө орой би хороондоо буцаж очих ёстой. Ирэх баасан гаригт энд уулзъя. Чамд ямар санагдана вэ? гэхэд нь,
-Би... чамгүйгээр ийм удаан байж чадах юм уу, үгүй юу бүү мэд гэж хариулахдаа хоолой нь өөрийн эрхгүй чичрэв. Ларри түүнийг чанга тэврэн биедээ нааж,
-Чи надад хайртай юу? гэж асуухад нь,
-Аминаасаа илүү хэмээн Ноэль чин үнэн сэтгэлээсээ энгүүн хариулжээ.
Хоёр цагийн дараа Ларри Англид буцаж очив. Ноэлийг нисэх буудалд гаргаж өгөх гэсэнд зөвшөөрсөнгүй.
-Би салах ёслолд дургүй гээд бөөн франк гарган өгч,
-Өөртөө хуримын хувцас аваарай гүнж ээ. Дараа долоо хоногт уулзцагаая гэчихээд яваад өгчээ.
Ноэль жаргалдаа ташууран элий балай мэт болж, Ларри хамт зугаалж явсан Парисын хорооллуудаар дэмий тэнүүчлэн, түүнтэй хамт амьдрах ирээдүйн жаргалаа төсөөлөн бодож явлаа. Тэгсэн ч гэсэн өдөр өнгөрч өгөхгүй минут нь цаг болон сунжирч, хүлээхийн зовлонг даахгүй солиорох нь уу гэмээр байв.
Ноэль хуримын гоёлын палааж хайж арав гаруй дэлгүүрээр орсны дараа сая нэг хэрэгтэй юмаа олж авсан нь яс сайтай тунгалаг цагаан бөсөөр хийсэн, битүү цээживчтэй, урт ханцуйтай, зургаан танан товчтой, гурван бүслүүрт дотуур банзалтай палааж байлаа. Энэ хувцас Ноэлийн бодсоноос хавьгүй илүү үнэтэй байсан боловч Ларригийн үлдээсэн мөнгөн дээр өөрт байсан хэдийг нэмэрлээд гар таталгүй авлаа. Ноэль бүх юмаа Ларригийн санаанд тааруулах гэж аль чадахаараа хичээв...
Ийнхүү Ноэль баасан гаригийг хүлээсээр удтал хүсэн хүлээсэн өдөр нь сая нэг болж, биеэ угааж арчих, хувцсаа сайхан янзлах гэж үүр цүүрээр босов. Аль нь Ларригийн санаанд илүү таарах бол гэж олон янзын палааж өмсөж үзлээ. Хуримын гоёлоо өмсөж үзэх гэснээ муу ёр гэж бодоод даруй болив. Сэтгэл нь хөөрөн догдлоод солиорохоос наагуур байлаа.
Ноэль арван цагт унтлагын өрөөний толины өмнө зогсож байхдаа энэ насандаа хэзээ ч ийм үзэсгэлэнтэй сайхан байгаагүй гэж бат итгэж байв.
Өдрийн арван хоёр цаг болж байхад Ларри ирээгүй л байдаг. Ноэль түүнийг хэдэн цагт ирэхийг асуугаагүйдээ харамсав. Бүсгүй арван минут тутамд зочид буудлын захиргаанд утастаж ямар нэг хэл мэдээ ирсэн эсэхийг лавлаж, утасны харилцуурыг байна байн авч, ажиллаж байгаа эсэхийг шалгана. Оройн зургаан цаг болж байхад Ларригаас ямар ч сураг чимээ байдаггүй. Шөнө дунд хүртэл ядаж утастсан ч гүй. Ноэль утасны дэргэд атиран суугаад утас дуугарахыг хүлээж байхдаа Ларриг утастаасай гэж бурханд залбирч байлаа. Тэгж суусаар нойрондоо дарагдан унтаад бямба гаригийн өглөө мөн тэр сандалдаа сэржээ. Шилж шилж өмссөн палааж нь үнгэгдэн үрчийж, оймсных нь утас хөвөрчээ.
Ноэль хувцсаа сольж өмсөөд бүтэн өдөр өрөөнөөсөө гарсангүй. Онгорхой цонхны дэргэд сууж байхдаа энд байж байвал Ларри заавал ирнэ, хэрэв гадагш гарах юм бол түүнд аймшигтай гай зовлон тохиолдоно гэж өөртөө ятган үнэмшүүлэхийг хичээв. Бямба гаригийн үд хэвийсэн боловч Ларри эргэж ирсэнгүй. Түүнд лав ямар нэг зовлон тохиолдсон байх гэж Ноэль бодлоо. Нисэх онгоц нь эвдрээд Ларри өөрөө хаа нэгтээ, хээр хөдөө юм уу, хүнд шархдаад эмнэлэгт байгаа, эсвэл алагдсан байх. Ноэлийн толгойд энэ мэт элдвийн муу бодол төрнө. Тийнхүү хий сэтгэл шаналан өрөөнөөсөө гарахыг айсаар бямба гаригийн шөнийг цонхны дэргэд сууж өнгөрүүлэв. Түүнд Ларритай холбоо барих ямар ч боломж байсангүй.
Ням гаригийн үд болоход Ларригаас хэл мэдээ ирээгүй тул Ноэлийн тэсгэл алдарлаа. Түүнд утастах хэрэгтэй юм. Яаж утастах вэ. Одоо дайн болж байгаа учир Англитай холбоо барихад их хэцүү. Түүний дээр Ларриг тэнд байгаа гэдэгт Ноэль сайн итгэхгүй байлаа. Ларриг Английн Агаарын цэргийн хүчний бүрэлдэхүүнд орсон Америкийн эскадрильд алба хаадаг гэдгээс өөр Ноэльд мэдэх юм байхгүй. Ноэль харилцуур авч, утас залгагч хүүхэнтэй ярьж үзсэнд,
-Тийм боломж байхгүй гэсэн хатуу хариулт өгчээ.
Ноэль учир байдлаа хэлсэнд үнэмшилтэй ярьсан ч юм уу, эсвэл дуу нь цөхрөнгөө барсан аятай байсных ч юм уу бүү мэд. Ямар ч гэсэн хоёр цагийн дараа түүнийг Лондон дахь Батлан хамгаалах яамтай яриулж өгчээ. Тэднийхэн өөрсдөө тус болж чадсангүй. Уайтхолл дахь агаарын цэргийн хүчний удирдлагад шилжүүлсэнд Байлдааны ажиллагаа удирдах газар залгаж өгсөн боловч тэндээс ямар нэг мэдээлэл өгөлгүй харилцуураа тавьж орхив. Ноэль дөрвөн цагийн дараа дахин утастахдаа бахардан унахаас наахнуур болоод байлаа. Байлдааны ажиллагаа удирдах газар ч бүсгүйд Ларригийн тухай товтой юм хэлж өгөөгүй учраас дахиад Батлан хамгаалах яаманд залгагдлаа.
-Тэднийхтэй яриад нэмэр болсонгүй гэж Ноэль харилцуур руу хашхираад эхэр татан уйлж эхлэхэд утасны цаад үзүүрт нэгэн эрэгтэй хүн англиар,
-Авхай та тайвширна уу. Аймшигтай юм болоогүй байна. Та жаахан хүлээгтүн гэж сэтгэл зовсон байдалтай өгүүлэв.
Ноэль харилцуур барьсаар байхдаа энэ бүхэн тус болохгүйг сэтгэлийн зөнгөөр мэдэрчээ. Юу вэ гэвэл Ларри үхчихсэн байх. Тэгээд хаана яаж амь үрэгдсэнийг нь хэзээ ч мэдэж чадахгүй. Харилцуураа тавих гэж байтал саяын эрэгтэй хүний дуу арай цовоо өнгөтэй сонсогдож,
-Авха, та “Бүргэдийн эскадрил”-тай ярина уу. Тэнд дан америкчууд байдаг. Тэднийх Йоркширт баазалдаг юм байна. Уг нь болохгүй дүрэмтэй ч би таныг “Черч Фентон” нисэх буудалтай холбож өгье. Тэндхийн залуус танд тусална гэжээ. Ингээд холбоо тасрав.
Ноэль нисэх буудалд дахин утастахад оройн арван нэгэн цаг болж байлаа.
-“Черч Фентон” гэдэг агаарын цэргийн бааз байна гэх тасалдангуй дуу сонсогдов.
Сонсдох нь маш муу байсан учир юу ярьж байгааг Ноэль арай ядан ойлгов. Цаад хүний дуу тэнгисийн ёроолоос сонсогдож байна уу гэмээр. Бас Ноэлийн яриаг ойлгохгүй байгаа бололтой.
-Ларри Дугласыг дуудаад өгнө үү. Би болзоот бүсгүй нь байна... гэж Ноэль хэлээд Ларриг дэслэгч юм уу, ахмад юм уу, хошууч юм уу, ямар цолтойг мэдэхгүйгээ санав.
-Авхай, таныг сонсохгүй байна. Чангахан ярина уу.
Ноэль сандарч мэгдэн, сая хэлсэн үгээ дахин хашхирахдаа цаад үзүүрт байгаа хүн Ларригийн амь үрэгдсэнийг нуугаад байгаа болов уу гэж бодож байтал сонсогдох нь гэнэт маш сайн болж зэргэлдээх өрөөнөөс ярьж байгаа мэт санагдав.
-Дэслэгч Ларри Дуглас уу? гэж тов тодхон лавлахад нь Ноэль биеэ барьж ядан,
-Тийм ээ, тийм гэв.
-Жаахан хүлээнэ үү.
Сайхь хүний дуу дахин сонсогдох хүртэл бүтэн зуун өнгөрөх шиг санагдлаа.
-Дэслэгч Дуглас хагас, бүтэн сайнд чөлөө аваад явсан байна. Яаралтай ярих хэрэг байгаа бол “Савой” зочид буудлын бүжгийн танхимд генерал Девисийн үдэшлэгт оролцож байгаа гэнэ.
Ингээд холбоо тасрав.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Nov.15.14 8:14 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
***

Маргааш өглөө нь зочид буудлын үйлчлэгч бүсгүй өрөөг нь цэвэрлэхээр орж ирэхэд Ноэль шал дээр ухаангүй шахам хэвтэж байжээ. Үйлчлэгч бүсгүй өрөөг нь цэвэрлэчихээд явах гэснээ түвдсэнгүй. Ноэлийн дэргэд очиж, духыг нь барьж үзвэл халуунтай байгаа бололтой. Үйлчлэгч хамар дороо нэг юм бөвтнөн үүдний танхимд очиж, эрхлэгчийн хойноос хүн явуулна уу гэж хаалгачаас гуйв. Нэг цагийн дараа зочид буудал түргэн тусламжийн машин ирж, хоёр залуу эмч дамнуурга барин Ноэлийн өрөөнд оров. Бүсгүй ухаангүй хэвтэж байлаа. Хоёр эмчийн ахмад нь Ноэлийн зовхийг өргөн үзэж, цээжинд нь чагнуур тавин чагнаж үзэв. Бүсгүйн уушиг муурын цээж шиг хэржигнэж байжээ.
-Хатгалга авсан байна. Эмнэлэгт аваачъя гэж сайхь эмч нөгөөхтөө хэлэв.
Тэд Ноэлийг дамнуурга дээр тавин таван минутын дараа эмнэлэгт авчирч, тэр даруй хүчилтөрөгчийн тасагт хэвтүүллээ. Бүсгүй дөрвөн хоногийн дараа сая ухаан оржээ. Хамгийг мартахуйн харанхуй ногоон ёроолоос ил гарч ирмээргүй байлаа. Ийм аймшигтай юм болсныг дотоод ухамсраараа мэдрээд чухам юу болсныг эргэн санахгүйн тулд биеэ албадахыг хичээв. Гэвч ой ухаан нь аажмаар дахин сэргэж, өөрийн зовлон шаналлын шалтгааныг даруй олов. Энэ бол Ларри Дугалс! Ноэль асгаруулан уйлж эхэлснээ орь дуу тавин чаралж, эцэст нь бүр тамираа бараад ухаантай, ухаангүйн хооронд болжээ.
Нэг хүн гарт нь аяархан хүрэхэд Ларриг эргэж ирсэн юм байх, одоо бүх юм сайн сайхан болно гэж Ноэль бодоод нүдээ нээвэл цагаан халаадтай үл таних хүн судсыг нь барьж үзэж байв.
-За таны бие сайжирч байна гэж эмч баясгалантай өгүүлэв.
-Би хаана байна вэ? гэж Ноэль асуулаа.
-Хотын “Огель Дью” эмнэлэгт.
-Би энд юу хийж байгаа юм бэ?
-Эмчлүүлж байна. Таны хоёр талын уушиг үрэвссэн байна. Намайг Исрайль Кац гэдэг.
Залуу эмчийн эрэмгий, ухаалаг царайд хөнхөр хүрэн нүд нь цогтой гялалзана.
-Та миний доктор уу?
-Би дадлагын эмч. Таныг энд авчирсан юм. Таны бие сайжирч байгаад баяртай байна гэж эмч өгүүлээд инээмсэглэв.
-Би энд удаж байна уу?
-Дөрөв хонож байна.
-Та надад тус болохгүй юу гэж Ноэль аяархан гуйв.
-Үзье.
-“Лафайет” зочид буудалд утастаад... гэснээ Ноэль түгдэрч,
-Надад зориулсан ямар нэг хэл чимээ байна уу, асуугаад өгөөч гэв.
-Би уг нь маш их ажилтай хүн шүү гэхэд Ноэль түүний гарыг хар чадлаараа атгаж,
-Таныг гуйя. Энэ маш чухал. Миний болзоот хархүү надтай холбоо барих ёстой юм гэсэнд доктор Кац инээмсэглэн,
-Тэр хүний буруу биш байх. За яах вэ, оролдоод үзье. Одоо та жаахан унтах хэрэгтэй гэхэд нь,
-Миний хүссэнийг мэдэж өгөхөөс чинь нааш нойр хүрэхгүй гэв.
Доктор Кацыг явсны дараа Ноэль түүний ирэхийг хүлээгээд хэвтэж байлаа. Ларри холбоо барихыг оролдсон байх ёстой доо. Энд нэг будлиан гарсан бололтой. Өөрөө ирээд бүх учрыг тайлбарлаж, амьдрал ахиад хэвийн байдалд орно.
Исрайль Кац хоёр цагийн дараа эргэж ирэв.
Ноэлийн орны дэргэд очиж чемадоныг тавиад,
-Юмыг чинь аваад ирлээ. Би өөрөө тэр зочид буудалд очсон гэв.
Ноэль зочид буудлаас ямар хэл мэдээ авчирсныг нь тэсэн ядан хүлээж байгааг Кац ойлгоод сэтгэл нь зовсон байдалтай,
-Хэл мэдээ алга. Би их харамсаж байна гэв.
Ноэль өөдөөс нь харж, дараа нь хана руу харж хэвтээд уйлах гэтэл нулимс нь барагдсан байжээ.
Хоёр хоногийн дараа Ноэлийг эмнэлгээс гарахад Исрайль Кац салах ёс хийхээр ирж,
-Танд очих газар бий юү. Та ажилтай юу гэхэд нь Ноэль толгой сэгсрэв.
-Та урьд нь ямар ажилтай байсан бэ?
-Загвар өмсөгч.
-Би танд тусалж чадаж магадгүй гэж доктор Кацыг хэлэхэд, хөлсний машины жолооч, хатагтай Делийг санаад,
-Надад тусламж хэрэггүй гэв.
Исрайль Кац хуудас цаас авч, дээр нь нэг хүний нэр ус бичээд Ноэльд өгч,
-Бодож байгаад энэ эмэгтэй дээр очоорой. Миний нагац эгч хувцасны шинэ загварын бага шиг газрын эзэгтэй. Эгчдээ таны тухай хэлье. Танд мөнгө бий юу? гэхэд нь Ноэль хариу дуугарсангүй. Кац халааснаасаа хэдэн франк гарган өгч,
-Үүнийг авагтун. Уучлаарай илүү юм алга. Дадлагын эмч нар бага цалин хөлстэй байдаг юм гэхэд нь,
-Баярлалаа гэж Ноэль тал өгөв.
Ноэль бага шиг цайны газар олж, аяга кофе авлаа. Тэнд сууж байхдаа өөрийн амьдрал буюу чухамдаа гэвэл амьдралаас нь юу үлдсэнийг эргэцүүлэн бодлоо. Тэсэж үлдэх хэрэгтэйг Ноэль мэдэж байв. Амьд үлдэх учир шалтгаан ч бий. Үзэн ядах сэтгэл түүнийг бүр мөсөн эзэмдэж, Ларри Дугласын сүйтгэсэн сэтгэлийн чандруунаас дахин амилсан ид шидийн Феникс шувуу мэт болжээ. Ноэль одоо Ларри Дугласыг устгахаас нааш сэтгэл амрахгүй. Энэ санаагаа яаж гүйцэлдүүлэхийг хараахан мэдэхгүй байгаа боловч нэг сайхан өдөр санасандаа хүрнэ гэж бат итгэж байв.
Одоо Ноэль амь тэжээх ажил, толгой хоргодох орон олох хэрэгтэй. Бүсгүй цүнхээ онгойлгон залуу эмчийн өгсөн хуудас цаасыг гаргаж ирэв. Тэнд бичсэнийг уншиж үзээд сэтгэл шулуудлаа. Ноэль үдээс хойш Исрайль Кацын нагац эгч дээр очиж, Бурсо гудамжин дахь хоёрдугаар зэргийн загварын шинэ газар загвар өмсөгчийн ажилд оров.
Кацын нагац эгч царай ширүүн ч сэтгэл цагаан, дунд хэр насны авгай байв. Эгчийн нэрийг хатагтай Роз гэнэ. Хатагтай Роз өөрийн ажилчин бүсгүйчүүдэд эхийнх нь оронд эх болно. ноэльд хожим цалингаас нь суутгахаар урьдчилгаа олгож, урлангийн ойролцоо нэг өмгөр байр олж өгчээ. Ноэль юмаа задлаад юуны өмнө хуримын даашинзаа шүүгээнд өлгөхдөө өглөө сэрэх, орой унтахын өмнө хувцсаа тайлахад хамгийн түрүүнд харагдахуйц газар өлгөлөө.
Ноэль жирэмсний анхны шинж тэмдэг мэдэгдэхээс өмнө, шинжилгээ хийлгэхээс өмнө, биений юм үзэгдэхээ болихоос өмнө мэдэж байжээ. Өөрийнх нь хэвлийд шинэ амьдрал үүсч байгааг сэтгэлийн зөнгөөрөө мэдэрсэн байна. Шөнө орондоо адар ширтэн хэвтэж байхдаа үүнийг үргэлж бодож, нүдэнд нь балар эртний зэрлэг адгуусны баяр бахдал гялалздаг байв.
Завтай өдөр гармагц Ноэль Исрайль Кац руу утастаж, хоёул хамт цай уухаар ярилцаж тохиров.
-Би жирэмсэн гэж бүсгүй үнэнээ хэлсэнд,
-Та яаж мэдсэн юм бэ. Шинжилгээ хийлгэсэн үү? гэв.
-Шинжилгээ хийлгэх хэрэг байхгүй гэхэд нь доктор Кац зэмэнгүй толгой сэгсрээд,
-Ноэль ээ, олон эмэгтэй ямар ч үндэслэлгүйгээр хүүхэд олсон гэж боддог. Та сарын тэмдэг үзэхээ болиод удаж байна уу? гэхэд нь Ноэль тэсэж ядан гараа сэгсрээд,
-Надад таны тусламж хэрэгтэй гэсэнд Кац өөдөөс нь гайхан ширтэж,
-Та хүүхдээ авахуулах гэж байгаа юм уу. Эцэгтэй нь ярьж зөвлөлдсөн үү? гэв.
-Эцэг нь энд байхгүй.
-Үр хөндөх хориотойг та мэдэх үү. Би ихээхэн хүнд байдалд орж магадгүй гэхэд нь Ноэль түүний өөдөөс хэсэг ажигласнаа,
-Та ямар үнэ авах вэ? гэсэнд Исрайль хилэгнэсэндээ царай нь мурийж,
-Ноэль, та юм бүхнийг худалдаж, худалдан авч болно гэж боддог уу? гэхэд нь,
-Тийм л дээ, юм бүхнийг худалдаж, худалдан авч болно гэж Ноэль гэнэн хонгор сэтгэлээр хариулав.
-Энэ танд бас хамаарах уу?
-Хамаарна. Харин би их үнэтэй... За тэгээд та надад туслах уу?
Исрайль удтал эргэлзэв.
-За яах вэ, зөвшөөрье. Эхлээд зарим нэг шинжилгээ хийх хэрэгтэй.
Дараа долоо хоногт нь Исрайль Кац Ноэлийг эмнэлгийн лабораторид урив. Хоёр хоногийн дараа шинжилгээний дүн гарахад Ноэлийн ажил руу утастаж,
-Таны зөв байжээ. Та жирэмсэн юм байна гэж мэдэгдэв.
-Мэднэ.
-Би эмнэлгийнхэнтэй ярьж тохирсон. Таны савыг хусах хэрэгтэй. Таны нөхрийг гэнэтийн золгүй тохиолдлоор амь үрэгдсэн, тиймээс таныг хүүхдээ тээх боломжгүй гэж хэлсэн. Мэс заслыг бямба гаригт хийнэ.
-Үгүй гэж Ноэль хариулав.
-Бямба гариг танд тохиромжгүй өдөр юм уу?
-Би одоохондоо үр хөндүүлэх бодолгүй байна, Исрайль аа. Ердөө таны тусламжинд найдаж болно гэдгийг баттай мэдэж авах гэсэн юм.
Ноэль урьдынхаас өөр болоод байгааг хатагтай Роз ажиглажээ. Зөвхөн бие махбодийн хувьд төдийгүй, санаа сэтгэлийн хувьд ч... Бүсгүйн цээжний гүнд гэрэл гэгч бий болж, энэ нь түүний бүх бие цогцост нөлөөлсөн байна. ноэль орчин тойрныхондоо “Та нар намайг харагтун. Би нэгэн гайхамшигт нууцыг тээж явна” гэж хэлэх мэт цаг ямагт учир битүүлэг маягтай инээмсэглэж явах болжээ.
-Та нууц амрагтай болсон байна. Нүдийг чинь харахад л андашгүй байна гэж хатагтай Розыг хэлэхэд Ноэль зөвшөөрөн толгой дохиод,
-Тийм ээ хатагтай гэжээ.
-Энэ чинь танд тус болж байна. Цаадхаасаа зуураад байгаарай.
-Хичээе. Болж өгвөл зуураад байя.
Гурван долоо хоногийн дараа Исрайль Кац утастав.
-Та яагаад хэл чимээ өгөхгүй байна вэ. Таныг нөгөө юмаа мартчихсан юм болов уу гэж бодлоо гэхэд нь,
-Мартаагүй. Би түүнийг чинь л бодоод байна гэж Ноэль хариулав.
-Таны бие хэр байна?
-Сайн байгаа.
-Би хуанли үзээд л байна. Ажилдаа орох цаг болсон байх шүү.
Бас гурван долоо хоног өнгөрч, Исрайль Кац дахин утастаад,
-Хоёул хамт хоол идье гэвэл та юу гэх вэ? гэхэд нь,
-Зөвшөөрнө гэв.
Тэр хоёр Ки Пешид байдаг хямдхан цайны газарт уулзахаар болзов. Ноэль арай илүү аятай зоогийн газарт очъё гэж хэлэх гэснээ дадлагын эмч нарын цалин хөлс бага байдаг гэж Ноэлийн хэлснийг саналаа.
Ноэлийг очиход Исрайль хэдийнэ хүлээж байв. Хоол идэх зуур хоёул энэ тэрхнийг хөөрөлдөж байгаад кофе авчирч өгсний дараа л Исрайль бодож санаснаа ярьж эхлэв.
-Та үр хөндүүлэх бодолтой хэвээрээ байгаа юу? гэж асуухад Ноэль өөдөөс нь гайхан харж,
-Хэвээрээ гэв.
-Тэгвэл даруйхан хөндүүлэх хэрэгтэй. Та жирэмслээд хоёр сар гаруй боллоо гэхэд нь Ноэль толгой сэгсэрч,
-Үгүй ээ, Исрайль аа. Арай эрт байна гэжээ.
-Та анх удаа хүүхэд олж байгаа юу?
-Тийм.
-Тэгвэл танд нэг юм хэлье. Жирэмслээд гурван сар болоогүй байхад үр хөндөх нь амархан байдаг. Үр хөврөл нь төлөвшиж гүйцээгүй, зүгээр хусаад авахад хангалттай. Гурван сараас илүү болбол... гээд Кац хэсэг дуугүй болж,
-... үр хөндөх аюултай. Өөр янзын мэс засал хийх хэрэгтэй болдог юм. Та хэчнээн алгуурлах тусам энэ мэс засал төдий чинээ аюултай болно. Тийм болохоор та одоохон мэс засал хийлгэх нь зүйтэй гэхэд нь Ноэль түүн рүү тонгойж,
-Хүүхэд ямар байгаа вэ? гэсэнд,
-Одоо юу. Зүгээр нэг эсийн бөөгнөрөл байгаа. Дотор нь цаашдаа хүний бие махбод бүр мөсөн төлөвшихөд зайлшгүй хэрэгтэй бөөм байгаа л даа.
-Гурван сарын дараа ямар болох вэ?
-Үр хөврөл хүн төрхөө олж эхэлнэ.
-Ямар нэг юм мэдрэх үү?
-Хүчтэй цохих, их чимээ гарахыг мэдэрнэ.
Ноэль тонгойсон чигтээ Исрайлийн нүд рүү эгцлэн харж,
-Өвдөхийг мэдрэх үү? гэсэнд,
-Мэдрэх байх. Усан бүрхүүлтэй уутаар хамгаалагдсан байдаг... гэснээ Исрайлийн сэтгэд эвгүй догдлон,
-Ямар нэг янзаар өвтгөхөд хэцүү гэв.
Ноэль нүдээ буулган өмнөх ширэгээ хий ширтэж, ихэд бодлогоширсон байдалтай дуугүй сууж байлаа. Исрайль Кац нэгэн минут хэртэй түүнийг ажин шинжээд,
-Ноэль, та хэрвээ хүүхдээ авч үлдэхийг хүсдэг, эцэггүй бутач хүүхэд төрөх вий гэж айдаг бол ... би тантай ханилан сууж, хүүхдийн чинь эцэг болоход бэлэн байна гэж ичиж зовсон байдалтай өгүүлэхэд бүсгүй өөдөөс нь гайхан ширтэж,
-Энэ хүүхдийг үлдээх хүсэлгүй гэдгээ танд хэлсэн шүү дээ. Би үр хөндүүлнэ гэв.
-Тэгвэл бурханыг бодож одоо хөндүүлээч хэмээн Исрайль хашхирснаа гуанзанд байгаа бусад хүний анхаарлыг татсанаа мэдээд дуугаа намсган,
-Хэрэв та үр хөндүүлэхийг цаашид хойшлуулаад байх юм бол Францын нэг ч эмч тантай ноцолдохгүй. Та үүниг ойлгохгүй банйа уу. Хугацаа алдвал өөрөө үхэх болно гэхэд нь,
-Ойлгож байна. Би хүүхдээ авч үлдэхээр шийдлээ гэвэл та ямар хоол унд идэж бууж байхыг зөвлөх вэ? гэсэнд аль ч учраа олохоо байсан эмч сэтгэл догдлон үсээ илээд,
-Сүү, үр жимс, бараан мах түлхүү идэж бай гэв.
Ноэль тэр орой харьж явах зам зуур хоёр литр сүү, нэг том хайрцаг үр жимс худалдан авлаа... Арав хоногийн дараа Ноэль хатагтай Розын өрөөнд орж, жирэмсэн болсноо хэлээд амралтын чөлөө гуйв. Авгай Ноэлийн биеийг ажиглан хараад,
-Хэдий хугацаагаар? гэв.
-Бүтэн, хагас сар орчим гэсэнд хатагтай Роз санаа алдаад,
-Чи зөв ажил хийж байгаа юм биз дээ? гэхэд нь,
-Тийм ээ гэж Ноэль хариуллаа.
-Чамд яаж туслах вэ?
-Туслах гэсний хэрэггүй.
-За яах вэ. Болох цагтаа буцаад ирээрэй. Хожим цалингаас чинь суутгахаар урьдчилгаа өг гэж няравт хэлье.
-Баярлалаа хатагтай.

***

Дараагийн нэг сар Ноэль гэрээс бараг гарсангүй. Сайн бол хүнс авах гэж ойрхи дэлгүүрт очно. Хоол бага иддэг ч гэсэн өлсөхийг мэдэрсэнгүй. Гагцхүү хэвлий дэх хүүхэддээ зориулан их хэмжээний сүү ууж, үр жимсээр ходоодоо дүүргэж байв. Ноэль ганцаардаж зовсонгүй. Хэвлийд буй хүүхэдтэйгээ үргэлж ярьдаг байв. Жирэмсэн болсноо даруй мэдсэнчлэн сэтгэлийн зөнгөөр хөвгүүн гэж таамаглав. Ноэль хүүхэддээ Ларри гэдэг нэр өгчээ. Тэгээд сүү ууж байх зуур,
-Чамайг чадалтай том хүн болж өсөөсэй гэж хүснэ. Чамайг үхэхийн цагт эрүүл мэнд ... эрүүл болоод чадалтай байгаасай гэж хүснэ хэмээн ярьдаг байв.
Ноэль өдөр бүр орон дээрээ хэдэн цагаар хэвтэж Ларри түүний хүү хоёроос яаж өшөө авахыг эргэцүүлэн боддог байв. Ноэль өөрийн хэвлийд байгаа үрийг минийх гэж үздэггүй. Энэ бол Ларригийн хүүхэд. Энэ амьтан бол Ноэльд Ларригийн үлдээсэн ганц юм. Ноэль Ларриг ч устгана, үрийг нь ч устгана!
Исрайль Кац Ноэлийн далд санааг ойлгосонгүй. Ямар нэг сэрэл мэдрэлгүй үр хөврөлийг устгаад яах билээ. Ларригийн урд түүнийг юу хүлээж байгааг мэдрүүлж, түүнийг Ноэль өөрөөсөө дутуугүй зовоох гэсэн байжээ. Одоо хуримын гоёлын палаажийг орныхоо урд, Ларригийн хар муу санааны тэмдэг, гүгэлт үйлийн тэмдэг болгох мэт, үргэлж нүдэндээ ил байлгах болжээ.
Эхлээд Ларригийн хүүг, дараа нь өөрийг нь!
Утас байн байна дуугарах боловч Ноэль орноосоо босохгүй, нэг л санаснаа солиотой юм шиг эргэн эргэн бодож байлаа. Эцсийн бүлэгт утас дуугарахаа больжээ. Исрайль Кац утастсан гэж баттай мэдэж байлаа.
Нэг орой үүдийг нь хүн балбаж эхлэв. Ноэль хэвтсээр байлаа. Тэр хүнийг зогсолтгүй балбаад байхад нь арга буюу босож үүд тайлж өгвөл Исрайль Кац зогсож байв. Царайд нь сэтгэл ихэд түгшсэн байдал илт.
-Ай тэнгэр, Ноэль оо. Би хэдэн өдөр дараалан утастсан гэж Исрайль хэлээд бүсгүйн цүдийсэн гэдсийг харж,
-Таныг өөр газар хийлгэсэн юм болов уу гэж бодлоо гэхэд нь Ноэль толгой сэгсрээд,
-Үгүй танаар хийлгэнэ гэв. Исрайль нүдээ их болгон өөдөөс нь ширтэж,
-Та миний ярьснаас юу ч ойлгоогүй юм уу. Одоо оройтсон. Нэг ч эмч үүнийг хийхгүй... гээд сүүний хоосон шилнүүд, шинэ жимсийг нэг харснаа Ноэль тийш дахин эргэж,
-Та хүүхдээ авч үлдэх гэж байгаа юм байна. Үнэнээ хэлэхгүй яасан юм бэ? гэв.
-Энэ одоо ямар байгаа вэ, хэлээч Исрайль аа?
-Хэн бэ?
-Энэ хүүхэд. Нүд, чихтэй болсон уу. Гар, хөл нь хуруутай юу. Өвдөхийг мэдэх үү?
-Болиоч, Ноэль оо. Та чинь... та чинь ... гээд Исрайль цөхрөнгөө барсан байдалтай толгой сэгсэрч,
-Таныг ойлгохгүй байна гэхэд нь Ноэль инээмсэглэж,
-Үнэндээ та намайг ойлгохгүй байна гэжээ.
Исрайль Кац нэг хэсэг дуугүй бодол болон байснаа,
-За яах вэ, таны төлөө хар толгойдоо гай даллахад бэлэн байна. Хэрэв та үр хөндүүлэх бодолтой байгаа бол үүнийг одоохон хийцгээе... Миний сайн найз нарын дунд надад тус болох ёстой нэг хүн бий. Тэр... гэхэд нь,
-Үгүй гэв. Кац өөдөөс нь хий ширтлээ.
-Энэ Ларри бэлэн болоогүй байгаа гэж Ноэль хэлэв.

***

Гурван долоо хоногийн дараа Исрайль Кацыг өглөөний дөрвөн цагт байрны нь хаалгач сахиул ууртай сэрээв. Сахиул үүдийг нь балбан,
-Шөнө дундын авхай таныг утсан дээр дуудаж байна. Одоо чинь ёс журамтай улс унтаж байдаг гүн шөнийн нэг цаг гэдгийг цаад хүндээ хэлээрэй хэмээн хашхичив.
Исрайль орноосоо арайхийн босож, үүдний өрөөнд байдаг утас руу нойрмоглон салгалахдаа юу болсон байж болохыг тааж ядав.
-Исрайль уу? гэж асуух цаад үзүүлт буй хүний дууг таньсангүй.
-Тийм, би байна.
-Бушуулаарай... гэж тамын орноос дуугарч байна уу гэмээр үхээрийн өнгөтэй шивнэх сонсогдов.
-Хэн бэ?
-Бушуулаарай, Исрайль аа. Одоохон хүрээд ир... гэх дууны өнгө нэг л яс хавталзмаар ер бишийн байдалтай сонсогдов.
-Ноэль уу?
-Бушуулаарай...
-Айн, тэнгэр. Би тэгж чадахгүй ээ. Бүр оройтсон. Та үхнэ. Би хариуцлагыг нь хүлээхийг хүсэхгүй. Эмнэлэгт хүрээ ир.
Исрайлийн чихэнд часхийх чимээ сонсогдоход харилцуураа шидэж орхиод өрөөндөө эргэж ирэв. Толгой нь эргэж, нүд нь харанхуйлаад ирлээ. Ноэльд яаж туслахаа мэдэхгүй байв. Жирэмслээд таван сар хагас болж байхад нь яах ч арга байхгүй. Олон удаа хэлж сануулаад байхад үгийг нь аваагүй шүү дээ. Одоо өөртөө л гомдоно биз... Исрайль айсандаа ар нуруу нь хүйт оргиж хувцсаа өмсөж эхэллээ.
***
Исрайль Кацыг ороход Ноэль шалан дээр бөөн цусан дунд хэвтэж байв. Цус их алдсанаас болж царай нь үхсэн хүнийх шиг зэвхий цагаан болсон ч хүмүүн бусын их зовлон эдэлсний шинж ил мэдэгдсэнгүй. Хуримын гоёын палааж өмссөн байх шиг. Исрайль хажууд нь өвдөг сөхрөн сууж,
-Юу болоо вэ. Яагаад? гэснээ даруй дуугүй болов.
Ноэлийн хажууд цус болж мурийсан хувцасны өлгүүр хэвтэж байхыг хараад гэнэт хилэн нь бадарч,
-Чөтгөр алгад гэснээ өөрөө яах ч аргагүйгээ мэдрэн ихэд балмагдан сандрав. Цус алдах нь ихэссэн учир нэг ч секунд алгуурлаж болохгүй.
-Би түргэн тусламж дуудъя гээд Исрайль бослоо.
Ноэль өндийж, Исрайлийн гарнаас ер бишийн хүчтэй чангааж,
-Ларригийн хүүхэд үхсэн гээд царайд нь маш сайхан инээмсэглэл туяарав.
Дараачийн таван минутанд зургаан эмчийн бүрэлдэхүүнтэй хэсэг Ноэлийн амийг аврахын төлөө тэмцлээ. Өвчний оношинд үхэл хордлого болж, сав нь олон газраар урагдаж, цус нь халдвар авч, мууран унах байдалд орсон гэжээ. Эмч нар бүгд Ноэлийг сэхэхгүй болов уу хэмээн үзэж байлаа. Оройн зургаан цаг гэхэд хямрал нэгэнт өнгөрч, хоёр хоногийн дараа Ноэль орон дээрээ суугаад юм ярих болжээ. Исрайль түүнийг эргэж очив.
-Эмч нар чамайг ид шидийн хүчээр амьд үлдсэн гэцгээж байна, Ноэль оо гэхэд нь хүүхэн толгой сэгсрэв.
Ноэль үхэх болоогүй. Ларрид анхныхаа цохилтыг өгөв. Гэхдээ өшөө авах явдал одоо л эхэлж байна. Ларриг цаана нь үүнээс аймшигтай юм хүлээж байгаа. Эхлээд түүнийг олох хэрэгтэй. Үүнд цаг хугацаа орно. Ноэль ямар ч гэсэн Ларриг олохдоо л олно.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Nov.21.14 8:13 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
Кетрин


Чикаго хот. 1939-1940 он.

3.

Европоор дайны хар шуурга шуурч байлаа. Энэ шуургын хүч улам ихсэн АНУ-д хүрчээ. Гагцхүү зам зуур хүч нь сааран Америкийн эрэгт хүрэхдээ аясын зөөлөн салхи мэт болдог ч энэ бол аюул нөмрөн айсуй магадгүй шинж тэмдэг байв.
Баруун хойд нутгийн Их сургуулийн олон оюутан бэлтгэл офицерийн сургуульд оржээ. Оюутнууд хурал, цуглаан хийж, Ерөнхийлөгч Рузвельтээс Германд дайн зарлахыг шаардаж байлаа. Ахлах дамжааны зарим оюутан цэрэгт явжээ. Гэхдээ олонх нь урвдын адил биеэ тоосон, санаа амарлингуй байдлын далайд умбаж, улс орныг хамарсан ёроолын урсгал мэдэгдэх төдий байв.
Аравдугаар сарын нэгэн өдөр хичээл тарсны дараа Кетрин Александр нярваар нь ажилладаг “Хонуур” цайны газар руу яаран явлаа. Бүсгүй зам зуураа хэрэв АНУ дайнд оролцвол миний амьдрал өөрчлөгдөх болов уу гэж өөрөөсөө асуув. Зарим зүйлийг өөрөө аль болохуйц түргэн өөрчлөх хэрэгтэйг ойлгож байв. Кетрин ингэж шийдвэр зориг дүүрэн байгаа. Кетрин эр хүн эм хүнийг тэврэн үүл борооны явдал үүсгэхэд төрдөг сэрэл сэтгэлийг биеэр амсаж үзэхсэн гэж туйлын их хүсэж байлаа. Нэг маш чухал, гайхамшигтай сайхан юмнаас хоцорч байгаагаа мэдэж байв. Ай тэнгэр, гэнэт би машинд дайруулаад намайг хүүр хадгалах газарт аваачиж, охин биеэрээ байгааг минь мэдвэл яах вэ. Яасан аймаар юм бэ. Үгүй одоохон нэг арга даруйхан бодох хэрэгтэй байна. Кетрин “Хонуур”-ын танхимыг анхааралтай тойруулан харахад эрсэн хүн нь алга. Хагас цагийн дараа цайны газар Рон Питерсоныг Жин Эннтэй хамт орж ирэхэд Кетриний зүрх булгилан ар нуруу руу нь хүйт оргилоо. Тэр хоёрыг хажуугаараа өнгөрөхөд Кетрин хажуу тийш харсан боловч Роныг доголд очиж суухыг нүднийхээ булангаар ажиглажээ. Танхимд “Манай давхар хачиртай талхны амтыг үзээрэй”, “Манайд амрагийн цэнгэлийг амталж үзээрэй”, “Манай дээд зэргийн ундааныг амтыг үзэгтүн” гэсэн бичигтэй том даавуу татсан байлаа.
Кетрин нэгэнтээ уртаар санаа алдаад Роны догол руу очиход Рон Питерсон хоолны цэс үзэн, юу захиалахаа бодож суув.
-Юу идэх юм билээ, бүү мэд гэж түүний дуу алдахад,
-Чи юм идмээр байна уу? гэж Жин Энн асуув.
-Шулуухан өлсөж үхэх нь ээ.
-Тэгвэл түүний амтыг үз.
Тэр хоёр гайхан толгойгоо өргөж харвал доголын үүдэнд Кетрин зогсож байв. Кетрин Питерсонд нугалсан зурвас өгчихөөд касс руугаа очлоо.
Рон бичгийг дэлгэж үзээд тас тас хөхрөв.
Жин Энн түүнийг баахан хүйтэн хөндий харж,
-Наадах чинь юу юм бэ? гэхэд,
-Амин хувийн шинжтэй юмаа хэмээн Рон хариулаад зурвасыг халаасандаа хийв.
Удалгүй Рон, Жин Энн хоёр явлаа. Рон хоолныхоо мөнгийг төлөх гэж кассны дэргэд хэсэг саатаад Кетриний өөдөөс учиртайхан харж инээмсэглээд, Жин Эннтэй сугадалцан гарч одов. Кетрин тэдний хойноос харж байхдаа өөрийгөө мал шиг тэнэг амьтан гэж бодлоо.
Ээлжийн ажил дууссаны дараа Кетрин пальтогоо өмсөж, халаа авсан бүсгүйтэй салахын ёс хийгээд гадагшаа яаран гарав. Намрын дулаахан орой байлаа. Нуурын тэндээс сэрүүхэн салхи сэвэлзэнэ. Тэнгэр хар хүрэн хилэнг санагдуулж, алсад сийрэг одод гялалзана. Сайхан оройёо. Энэ оройг яаж өнгөрүүлэх вэ. Кетрин хэд хэдэн янзаар бодож үзэв.
“Гэртээ харьж толгойгоо угааж болох юм”
“Номын санд очиж, маргаашийн латин хэлний шалгалтад бэлтгэж болно”
“Кино үзье үү”
“Бутанд нуугдаж байгаад анх тааралдсан усан цэргийг хүчиндэж болно”
“Өөрийгөө нийгмээс тусгаарлаж болно”
Кетрин өөрийгөө нийгмээс тусгаарлахаар шийдлээ. Тэгээд оюутны хотхон дотуур номын сангийн зүг явж байтал дэнлүүний баганын цаанаас нэг хүн гарч ирээд,
-Сайн уу, Кет. Хаа хүрэх нь вэ? гэлээ.
Түүний өмнө Рон Питерсон зогсож байх нь тэр. Түүнийг сайхан инээхэд нь бүсгүйн уушги, зүрх амаараа гарах шахлаа. Тэгээд Рон өөрийг нь анхааралтай ажиглаж ширтэж байгааг мэдрэв. Үүнийг гайхах юм алга. Кетрин үсээ самнаж, нүүрнийхээ будгийг засаж, оймсныхоо оёдлыг шалгамаар санагдсан ч ингэтлээ сэтгэл догдолсноо мэдэгдэхгүйг хичээв. Тэгээд амандаа нэг юм бөвтнөлөө.
-Чи хаа хүрч явна вэ?
Сая хийхээр завдаж байсан бүхнээ тоочих уу. Үгүй яасан ч болохгүй. Ийм сайхан боломж таарч байхад. Намайг солиотой хүүхэн гэж бодно. Буруу юм хийж болохгүй. Кетрин яг “Ариун юм байхгүй” киноны гол дүр Кароль Ломбард шиг Роны өөдөөс өдөн уриалсан урсгал зөөлөн харцаар ширтэв.
-Надад бодож төлөвлөсөн гойдын юм байхгүй хэмээн Кетрин эелдгээр хариуллаа.
Рон бүсгүйг итгэж ядан ажсаар байв. Болгоомжтой хөдлөх хэрэгтэй гэж балар эртний хүний зөн совин сануулаад байх шиг.
-Чи гойдын юм хүсээд байна уу? гэж асуув.
Ашгүй дээ. Кетриний хүсэн мөрөөддөг юмыг санал болгож байна. Одоо буцах зам байхгүй.
-Чамайг ганц үг хэлчихвэл би чинийх болно гэж хэлчихээд үхтлээ ичив.
Кетрин хуучин цагийн уян нялуун үг хэлэв үү дээ. Романы баатрууд л ингэж ярьдаг. Энэ муухай үг Роны дургүйг хүргэх байх. Одоо яваад өгөх байх. Гэвч Рон явсангүй. Өөдөөс нь инээмсэглэн, сугадаж авахад өгүүлшгүй их гайхлаа.
-Тэгвэл явцгаая.
Гайхаж мэлэрсэн Кетрин түүнийг дагаж явлаа. Ийм амархан байдаг байна шүү. Үдэшлэгт авч явна. Сэтгэл нь аймшигтай булгилан догдоллоо. Охин биеэрээ байгааг нь Рон мэдчихвэл өнгөрөх нь тэр. Оронд ороод үүнтэй юу ярих билээ. Бэлгийн харилцаанд орж байгаа эр, эм хоёр юм ярьдаг болов уу. Эсвэл дуусахыг хүлээгээд дуугүй байдаг болов уу. Кетрин бүдүүлэг байхыг хүсэхгүй боловч ийм үед биеэ хэрхэн авч явахыг ерөөс мэдэхгүй.
-Чи хоол идсэн үү? гэж Роныг асуухад,
-Үгүй, хоол идээгүй гэж Кетрин хэлчихээд “Би яах гэж ингэж хэлэв дээ. Бүгдийг хөөдөж орхилоо” хэмээн бодов.
Рон огт харамсаж гутарсан шинжгүй,
-Сайхан хэрэг ээ. Чамд хятад хоол таалагддаг уу гэх нь тэр.
Кетрин хятад хоолыг үзэн яддаг боловч түүний амьдралын хамгийн хариуцлагатай шөнө өчүүхэн төдий худал хэлснийг нь бурхан өршөөн хэлтрүүлэх болно.
-Эстист “Лут Фонтз” гэдэг аятайхан хятад гуанз байдаг. Чи дуулсан уу?
Кетриний сонсоогүй нэр байна. Одоо энэ нэрийг мартахгүй тогтоож авна.
“Чи охин биеэ эвдүүлсэн тэр орой юу хийсэн бэ”
“Өө, эхлээд “Лум Фонтзд” гуанзанд орж, Рон Питерсонтой хамт хэд хэдэн янзын хятад хоол идсэн”
“Аятайхан санагдсан уу”
“Хэлээд юүхэв дээ. За тэгээд хятад хоолыг хэн эс мэдэх билээ. Хагас цагийн дараа дахиад өөр эртэй учирмаар санагдсан”
Тэр хоёр Роны дээд бүрхүүлийг эвхдэг, хар хүрэн өнгийн машины дэргэд очиж, Рон машиныхаа хаалгыг онгойлгож өгөхөд Кетрин урьд нь түүний жөтөөрхдөг олон хүүхэн сууж байсанн суудал дээр суув. Рон дур булаам цэвэрхэн төрсөн залуу. Түүний дээр тамирчин хүний чийрэг биетэй. “Бэлгийн харилцааны хэнээтэй эр, онгон бүсгүй хоёр” гэж нэр өгвөл аятайхан таарах байх. Кетрин уг нь жишээ нь “Лупе дэ Энричи” шиг аятайхан зоогийн танхимд очъё гэж хэлэх нь зүйтэй байж дээ. Тэгвэл Рон “Энэ чинь гэртээ урьж, ээжтэйгээ танилцуулмаар бүсгүй байна” гэж бодох байсан биз.
-Чи юу бодоо вэ? гэж Рон асуув.
Бүх юм ёсоороо байна. Хүнээс гойд цэцэн үгтэй хүн биш юм. Кетрин энэ залуутай цэцэн үг хэлэлцэх гэж хамт явсан биш дээ. Тийм үү. Кетрин өөдөөс нь дөлгөөхөн харж,
-Чамайг л бодож байна хэмээгээд биед нь наалдсанд Рон инээмсэглэн,
-Кетрин, чи намайг эвтэйхэн залилсан байна гэв.
-Би юу?
-Чамайг хамраа сөхсөн амьтан гэж бодож байсан... За ер нь эрчүүдийг огт сонирхдоггүй юм болов уу гэж...
“Чи уг нь намайг эмлэгч гэж хэлэх санаатай байжээ” хэмээн Кетрин дотроо бодоод,
-Би тохиромжтой цаг, газрыг сонгож олох дуртай гэв.
-Намайг шилж сонгосонд чинь баяртай байна.
-Би ч бас.
Кетрин үнэндээ баярлаж байв. Роныг амраглахдаа бахтай гэдэгт өчүүхэн ч эргэлзсэнгүй. Энэ бол үлгэрлэн хэлэхэд туршилтн хугацаа нэгэнт өнгөрч, 250 км радиус дотроо бэлгийн сонирхолтой бүх оюутан бүсгүйчүүдийн сайшаал талархлыг хүлээсэн хүн. Өөр шигээ юм үзээгүй эртэй бэлгийн харилцааны анхны туршлага хийвэл гутамшигтай юм болохсон. Рон бол энэ зүйлд мэргэшсэн хүн. Энэ шөнөөс хойш Кетрин өөрийгөө Хутагтай гэж нэрлэхээ болино. Тэгээд өвөр, хормойн явдалд өөртэй нь эн зэрэгцэх хүнгүй болно. Хамгийн гол нь айж сандрах хэрэггүй юм. Эцэг, эхээсээ нун байж үзсэн нимгэн ногоон дэвтэрт байдаг бүх юмыг Кетрин өнөөдөр өөрий биеэр үзэж мэдэрнэ. Ай, өвдөнө гэдгийг мэдэж байна. Эхний удаад заавал өвддөг гэсэн. Гэвч Ронд мэдэгдэхгүй өнгөрөхийг хичээнэ. Дор нь байгаа хүн үхсэн мэт хэвтээд байвал эрчүүд дургүй байдаг гэсэн. Тэгэхээр бөгсөө хөдөлгөхийн дайтай хөдөлгөнө. Роныг юмаа оруулахад өвдөж байгаагаа мэдэхгдэхгүйн тулд уруу хазна. Их өвдөөд байвал тачаангуйн хүсэл бадарсан мэт дуу алдана.
-Юу гэнэ ээ?
Кетрин Роны өөдөөс харан үнэхээр дуу алдсанаа мэдэн ихэд ичив.
-Би ... би юу ч хэлээгүй.
-Чи нэг хачин инээдэмтэй хашхирсан.
-Тийм үү? гэж Кетрин биеэ албадалгүй инээд алдав.
-Чиний сэтгэл эндээс мянган бээрийн зайтай байна.
Энэ үг Кетриний санаад таарсангүй. Жин Эннтэй адил байх хэрэгтэй юм гэж бодоод Роныг сугадан авч, биед нь наалдаад,
-Би энд, чамтай хамт байна гэж хэлэхдээ “Тал нутгийнхан” кинонд гардаг Жин Артуртай адилхан дуугарахыг хичээв.
Рон Кетриний өөдөөс санаа зовсон байдалтай хараад царайд нь халуун сэтгэлээр талархсан өнгө байхыг ажиглав. “Лум Фонтз” гэдэг нь төмөр замын чанх доор байдаг хэр тааруухан гуанз байлаа. Тэр хоёрыг хоол идэж байхад толгой дээгүүр нь галт тэрэг түжигнэн өнгөрч, аяга таваг харшилдан хангинаж байв. Энэ гуанз Америк даяар энд тэндгүй байдаг хэдэн мянган хужаа гуанзнаас ялгарах юм алга. Гэсэн ч Кетрин Ронтой хамт сууж буй бүхээгийн толбо болсон ханын цаас, амсар нь эвдэрсэн шаазан гүц, ширээн дээрх цууны толбо тэргүүтэн юм бүхнийг тогтоож авахыг хичээв.
Тэдний ширээний дэргэд хужаа намхан зөөгч ирж, юу уух хүсэлтэйг асуув. Кетрин энэ насандаа вискиг хэдхэн удаа амталж үзээд үзэн ядах болсон ч өнөөдөр бол Шинэ жилийн өмнөх өдөр, Тусгаар тогтнолын баяр, охин бие эвдүүлэх гээд хэд хэдэн өлзий учрал давхацсан их баярын өдөр.
Ийм үйл явдлыг тэмдэглэхгүй бол нүгэл.
-Би интоортой холимог дарс авъя.
Интоортой шүү. Ай тэнгэр. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярих гэдэг чинь энэ байгаа даа.
-Хийжүүлсэн устай виски гэж Рон хэлэв.
Хужаа зөөгч духаараа газар шүргэх шахам мэхийн ёслоод явав. Кетрин дорно дахины эмэгтэйчүүдийн үтрээний амсар хөндлөн байдаг гэж үнэн болов уу гэж өөрөөсөө асуув.
-Чи бид хоёр яагаад аль хэдийнэ найзлаагүй юм бэ, бүү мэд. Чи энэ муу их сургуулийн хамгийн ухаантай бүсгүй байна гэж Рон хэлэв.
-Хүмүүс жаахан хэтрүүлэх дуртайг чи юу эс андах вэ.
-Чи бас золиг шиг хөөрхөн юм6
-Баярлалаа.
Кетрин “Элис Адамс” киноны баатар эмэгтэй Кетрин Хелбэрний дуугаар ярихыг оролдон, Роны өөдөөс учиртайхан харахдаа Кетрин АЛександр биш, урин тачаангуйн машин болон хувирчээ. Тийнхүү кино од Мей Уэст, Марлэн Дитрих, Клеопатра нартай садан төрлийн сүлбээтэй болов.
Хужаа зөөгчийг архи авчрахад Кетриний сэтгэл үймрээд нэг мөсөн хөнтөрч орхисонд Рон гайхан харж,
-Бүү яар. Наадах чинь хатуу шүү гэж сануулахад нь,
-Зүгээр, би даана гэж Кетрин биедээ эрдэн хариулав.
-Дахья гэж Рон зөөгчид хэлээд ширээн дээгүүр тонгойн бүсгүйн гарыг илж,
-Хөгийн юм. Дунд сургуульд байхад чамайг ийм гэж мэддэггүй байсан гэв.
-Тэр яамай. Дунд сургуульд намайг хэн ч мэддэггүй байсан.
Рон өөдөөс нь ширтэв.
“Мэдээтэй байгаарай. Цэцэрхэх хэрэггүй”. Эрчүүд сүүний булчирхай нь ихэд хөгжсөн, тархи нь маш жижиг хүүхэнтэй хонох дуртай байдаг.
-Би аль хэдийнэ ... чиний араас ухаан алдах болсон гэж Кетрин үнэнээ хэлээд тавьчихав.
-Чи үүнийгээ айхтар нуудаг байсан шүү хэмээн Рон хэлээд Кетриний өгсөн зурвасыг халааснаа гарган дэлгэж “Манай нярав хүүхний амтыг үз” гэж уншаад тас тас инээв.
Рон бүсгүйн гарыг илэв. Түүний тийнхүү илэн таалахад Кетрийн бүх биеэр тааламжтай долгион тарлаа. Энэ сэрэл жижигхэн ногоон дэвтэрт бичсэнтэй яг таарч байв. Кетрин өнөө шөнийн дараа амьдралын энэ талыг огт төсөөлдөггүй охин биеэрээ байгаа заяа муутай тэнэг бүсгүйчүүдийг гэгээрүүлэхийн тулд амраглах эрдмийн тухай сурах бичиг зохиож магадгүй. Хоёр хундага уусны дараа Кетрин хүн бүрийг өрөвдөж эхлэв.
-Тэднийг өрөвдөөд байна.
-Чи юун тухай ярина вэ?
Кетрин дахиад бодсоноо дуугаран хэлчихсэн байжээ. Тэгээд зориг орон, Роноос юу ч нуухгүй байхаар шийдэв.
-Би энэ дэлхийн онгон бүсгүйчүүдийг өрөвдөж байна гэсэнд Рон өөдөөс нь харан инээмсэглэж,
-Би үүний чинь төлөө ууя гээд хундгаа өргөв.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Nov.26.14 8:56 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
Кетрин өөдөөс нь харж суугаад ажиглаж байхдаа өөрөө түүнд илт таалагдаж байгаагаа мэдрэв. Тэгэхлээр санаа зовоод байх юм алга. Бүгд сайн сайхан болж байна. Дахиад архи уух уу гэж Роныг асуухад Кетрин татгалзав. Шал согтуугаар охин биеэ эвдүүлэхийг хүссэнгүй. Одоо “охин биеэ эвдүүлэх” гэж ийм хуучинсаг маягаар ярьдаг хүн байдаг болов уу. Ямар ч гэсэн Кетрин энэ сэтгэл догдлуулсан шөнийн агшин бүрийг, сэрэл сэтгэгдэл бүрийг тогтоож авах санаатай. Ай тэнгэр. Жирэмслэхээс сэргийлэх юм хийхээ мартчихжээ. Рон тийм юм хийхийг таамаглах болов уу. Рон шиг туршлагатай эр хүн жирэмслэхээс сэргийлэх ямар нэг юм биедээ авч явдаг байх ёстой. Эсвэл Кетринийг өөр шигээ туршлагатай хүүхэн, сэрэмжлэх арга бодсон хэмээн найдсан юм биш байгаа даа. Роноос шулуухан асуувал яасан юм бэ. Үгүй дээ, зүрх хүрэхгүй. Ингэж зүрхлэснээс энэ ширээний ард ингээд үхвэл амар. Тэгвэл хүүрийг нь танхимаас авч гараад, хятад заншлаар сүртэй оршуулна.
Рон нэг доллар, далан таван центийн үнэ бүхий зургаан зүйлийн хоол захиалав. Кетрин идэж буй дүр үзүүлэн суулаа. Гэнэт сэтгэл түгшээд хоолны амт мэдэхээ байжээ. Гэнэт хэл нь хатаж, тагнай нь мэдээгүй болов. Одоо ингээд тархинд цус харвавал яана. Цус харвасны дараа үүл борооны явдал үүсгэх үү. Үхсэн хүүхэн өвөртлөөд хэвтэж байсан нь илэрвэл Роны нэр хүндэд их хор болно. Эсвэл нэр хүнд нь дээшлэх болов уу.
-Чи яав. Царай чинь зэвхийгээд явчихлаа гэж Роныг асуухад,
-Зүгээр. Миний бие маш сайн байна. Чиний хажууд байхад сэтгэл догдлоод байх юм гэж Кетрин олон юм бодолгүй хариулав.
Рон хүрэн нүдээ бүсгүйгээс салгалгүй удаан ширтэж байснаа харцаа алгуур доошлуулан мээм дээр нь саатан тогтож,
-Би ч бас адил гэж хэллээ.
Хоол зөөгч ширээн дээрээс аяга таваг зайлуулж, Рон хоолны мөнгийг төлөөд Кетриний өөдөөс харахад хөл нь татчих шиг болов.
-Өөр хүсэх юм байна уу? гэж Роныг асуухад,
“Надад өөр хүсэх юм байна уу. Байна л даа. Хятадад яаралгүй хөвж очихыг хүснэ. Нэг мангас намайг тогоондоо чанаад идэхийг хүснэ. Ээж дээрээ очихыг хүснэ”
Рон өөдөөс нь хараад хариу хэлэхийг хүлээв.
Кетрин гүнзгий санаа алдаад,
-Би... би юм бодож чадахгүй байна.
-Яах вэ. Зүгээр.
Рон одоо ингээд ширээний хоорондуур ор тавиад хэвтэх гэж байгаа юм уу гэмээр энэ үгээ яаралгүй хэлэв.
-Явцгаая.
Роныг босоход Кетрин дагаад босов.
Ширээний ард сууж байхдаа архи ууснаас сэтгэл хөөрөн догдолж байсан нь одоо алга болж, өвдөг нь чичирч байлаа.
Тэд гадагш гарав. Намрын дулаахан орой байв. “Энэ Рон өнөө шөнө намайг өвөртлөхгүй юм байна. Эрчүүд анх уулзсан даруйдаа ингэдэггүй. Намайг дахиад хоолонд урих байх. Тэгвэл бид “Энричи”-д очиж, бие биеэ үнэхээр сайн таньдаг болно. Энэ надад, би үүнд дурлаж чиг магадгүй. Бид хоёр галзуутай дурлалцаж, энэ намайг эцэг, эхтэйгээ танилцуулна. Тэгвэд үүнд их сайхан болно... би ингэж тэнэг юм шиг айж сандрахгүй” гэсэн бодол Кэтриний толгойд эргэлдэх ажээ.
-Чи ямар буудалд очих дуртай вэ? гэж Рон асуув.
Кэтрин нэг ч үг дуугарч чадахгүй, өөдөөс нь гөлийв. Эцэг, эхтэй нь танилцаж, ариун журамт эгшиглэнт үдшийг өнгөрүүлэх сайхан мөрөөдөл нь агшин зуур замхран ариллаа. Энэ өөдгүй амьтан Кэтринийг зочид буудалд аваачин өвөртлөх гэж байна шүү. Энэ чинь Кэтриний яг өөрөө хүссэн зүйл мөн бус уу. Кэтрин чухам үүний тулд л балай зурвас бичсэн бус уу.
Рон мөрөн дээр нь гараа тавьж, зөөлөн доошлуулан биеийг нь илэхэд салтаа хооронд нь аятайхан болохыг Кэтрийн мэдэрлээ. Тэгээд шүлсээ залгиж,
-Зочид буудал болгон адилхан гэсэнд Рон өөдөөс нэг хачин харснаа,
-За тэгвэл явцгаая гэж энгүүн хэлжээ.
Хоёулаа Роны машинд сууж, баруун зүг хөдөллөө. Кэтриний бие хүйт оргиж, тархи нь халуу оргиж байв. Кэтрин сүүлийн удаа найман настайдаа эцэг, эхийн хамт улс орны нэг захаас нөгөө захад хүртэл аялж явахдаа машинтай жуулчдын зочид буудалд бууж үзсэн. Одоо танихгүй хүний өвөрт орох гэж, мөн тийм зочид буудал руу очиж явна. Энэ залуугийн тухай чухам юу мэдэх билээ. Цаадах нь татгалзахгүй л бол хүүхэнтэй хонохоос хэзээ ч буцахгүй, олонд нэртэй цэвэрхэн залуу л гэж мэднэ.
-Гар чинь хүйтэн байна гэж Роныг хэлэхэд,
-Гар хүйтэн, хөл хүйтэн байна гэж дуугарав.
“Ай тэнгэр. Би юун балай юм донгосч байна вэ” гэж Кэтрин бодов. “Аяа амьдралын амттайхан нууц” гэдэг хуучин цагийн дууны үг гэнэт санаанд нь орлоо. Кэтрин амьдралын нууцыг мэдэх гэж Ронтой хамт зочид буудал руу очиж явна. Кэтриний уншсан номын мөрүүд, зар сурталчилгааны үгс, эр эмийн сэдэвтэй “Дурлалын өлгийд намайг бүүвэйлээч”, “Жигүүртэн шувуу ч ингэдэг” гэх мэт шүлгийн үгс толгойд нь эргэлдэн байлаа. Яах вэ дээ. Кэтрин одоо дурлалын өлгийд бүүвэйлүүлэхээр явж байна.
Гудамжны хоёр талаар шөнөдөө амилан, тэвчээргүй залуу хосыг зуурдын хямд орон байранд урин дууддаг том улаан, ногоон гэрэл, неон зарлал анивчин эрээлжлэнэ.
“ХӨГЖИЛТЭЙ АМРАЛТЫН БУУДАЛ”
“ШӨНИЙН БУУДАЛ”
“ТАВТАЙ МОРИЛНО УУ”
“ЗОЧИД БА БУУДАЛ”
“АЯНЧНЫ АМРАЛТ”
гэх мэт. Ургуулан бодох ухаан даанч хомс тачир нь нүднээ илт. Гэхдээ зочид буудлынн эздэд ийм шалигүй юм бодож байх завгүй байсан байж болох юм. Тэр садар залуу хосыг оронд оруулах, орноос нь татаж гаргах гээд амсхийх зав чөлөөгүй байдаг. Юун урнаар ургуулан бодох мантай.
-Машинтай жуулчдын буудлаас олигтой нь энэ гэж Рон хэлээд гэрэлтэн буй хаягийг заав.
“ДИВААЖИН ЗОЧИД БУУДАЛ” Сул байр бий.
Бэлэг дэмбэрэлтэй юм гээч. Диваажинд сул байр байдаг байх нь. Кэтрин Александр одоо энэ сул байрыг эзэлнэ... Роны машиныы хашаанд оруулж, хаалган дээрээ “Хонх дараад орогтун” гэсэн бичигтэй конторын цагаан байшингийн дэргэд зогсов. Хашаанд нь тус тусдаа дугаартай хорин таван жижиг модон байшин байлаа.
-Чамд ямар санагдана вэ? гэж Рон асуув.
“Энд чинь Дантегийн тамын орон шиг, Ромын Колизейд христос шашинтныг арсланд бариулж байх үеийнх шиг, тангаргаасаа няцсан дагинас зовлонт хувь заяагаа хүлээж байгаа Дельфийн сүм шиг байна”
Кетрин цавь нь аятайхан болж, тачаал нь дахин сэргэж байгааг мэдрэв.
-Сайхан байна. Бүр гайхалтай сайхан байна хэмээн бүсгүйг хариулахад Рон учрыг ойлгосон байдалтай инээмсэглэн,
-Би одоохон ирнэ гэлээ.
Рон Кэтриний гуяыг илснээ түргэн зуур хайш хэрэг үнсчихээд машинаас бууж контор руу гүйлээ. Кэтрин машинд үлдээд хойноос нь харж байхдаа юу ч бодохгүйг хичээв.
Гэнэт тэртэй хол цагдаагийн машины түгшүүрийн дохио сонсогдлоо. Ай тэнгэр, авлан баривчилж байх шиг. Иймэрхүү газраар авлан баривчилдаг гэсэн байх шүү. Конторын үүд онгойж Рон гарч ирлээ. Тэрээр түлхүүр барьсан байх агаад түгшүүрийн дохио улам ойртож байгааг анхаарахгүй байгаа бололтой. Рон машины дэргэд Кэтриний сууж буй талаас ойртон ирж хаалгаг онгойлгоод,
-Бүх юм бүтсэн гэв.
Түгшүүрийн дохио бүр хажууханд нь хангинан яс үс хавталзмаар хачин муухай дуугарна. Рон, Кэтрин энэ хашаанд орлоо хэмээн баривчлах юм биш байгаа даа.
-Явцгаая гэж Рон яаруулав.
-Чи үүнийг сонсохгүй байна уу?
-Юу вэ?
Түгшүүрийн дохио хажуугаар нь өнгөрч, одоо улам холдож, гудамжны цаад үзүүрээс сонсогдож байв. Ээ чөтгөр.
-Шувуу гэж Кэтрин сулхан дуугарлаа. Роны царайд тэсэж ядсан байдал тодорч,
-Нэг юм болохоо байгаа юу? гэхэд нь,
-Үгүй зүгээр гэж Кэтрин яаран хариулаад машинаас бууж, хоёулаа нэг модон байшин руу очлоо.
-Чи надад аз жаргал авчрах дугаартай байшин авсан биз дээ?
-Юу гэнэ ээ?
Кэтрин толгойгоо өргөн өөдөөс нь хараад хэлснийг нь сонсоогүйг ойлгов. Кэтриний ам заваарчээ.
-Юу ч хэлээгүй гэж бүсгүй дургүйцэн бөвтнөлөө.
Хаалганы дэргэд очиход 13 гэсэн дугаартай байлаа. Хохь чинь энэ дээ, Кэтрин ээ. Энэ чинь чамайг жирэмслэнэ гэж сануулж байна. Эзэн тэнгэр хутагтай Кэтринийг залхаан цээрлүүлэх гэж байгаа юм.
Рон үүд онгойлгон Кэтринийг урдаа оруулав. Гэрэл асаахад Кэтрин дотогшоо ороод нүдэндээ итгэсэнгүй. Өрөөний хамаг зайг лут том ор л эзэлсэн шиг. Өөр хогшил тавилга гэвэл өрөөний буланд нэг муу зөөлөн сандал, жижиг толь, орны хажууд 20 центийн зоос хийх нүхтэй радио байх аж. Ийм өрөөнд орж ирсэн хүн ямар зориулалттайг нь дор нь ойлгоно. Энэ бол залуу эрчүүд бэлгийн тачаалаа хангах гэж бүсгүйчүүдийг дагуулж ирдэг байр байна. Энд “За би цанын баазад ирлээ”гэхгүй. Үгүй дээ, энэ бол зуурдаар амраглах хямдхан байр байна. Кэтрин Роны юу хийж байгааг харах гэж эргэвэл хаалга түгжиж байлаа. “Сайхан хэрэг ээ. Ёс суртахууны цагдаа нар ирвэл хаалга эвдэж байж орох болох нь”. Кэтрин хоёр лухгар цагдаа орж ирээд түүнийг өрөөнөөс чармай нүцгэн чирэн гаргаж, энэ үед самбаатай гэрэл зурагчин, дараа нь “Чикаго дэйли ньюс” сонины нэгдүгээр нүүрт гаргах зураг авч байгааг сэтгэлдээ төсөөлөв.
Рон Кэтриний дэргэд очин тэвэрч,
-Зүрх нь хөөрөөд байна уу даа? гэхэд нь өөдөөс нь нүдээ өргөн харж, албан хүчээр инээхчээ аядаж,
-Зүрх хөөрөх ий. Бүү тэнэглээд бай гэсэнд Рон Кэтринийг маяглаж байна гэж сэжиглэн анхааралтай ширтэж,
-Кэти, чи урьд нь үзсэн юм байгаа биз дээ? гэхэд нь,
-Би бүртгэж тэмдэглэдэггүй гэв.
-Оройжин чи нэг л хачин харьцаатай байх юм.
“За одоо хамгийн аймшигтай юм эхэллээ. Намайг охин биеэрээ байгаа болохоор чөтгөр шулам руу хөөж орхих биз. Би тэгүүлэхгүй. Ямар ч гэсэн өнөө шөнө”
-Ямар харьцаатай байна гэж?
-Би өөрөө ч мэдэхгүй байна. Чи заримдаа их тачаангуй байдалтай, бие цогцос чинь дур булаам амттай байх юм. Заримдаа зүрх сэтгэл чинь тэртэй хол, мөс шиг хүйтэн байх юм. Чиний дотор хоёр хүн байх шиг. Аль нь жинхэнэ Кэтрин Александр юм бэ? гэв.
“Мөс шиг хүйтэн нь би мөн байж таарна” гэж Кэтрин бодоод,
-Одоо чамд үзүүлээд өгье гэж Роныг тэврэн авч уруулыг нь шимэн озсонд саяхан идсэн хужаа маягаар шарсан өндөг үнэртэв.
Рон уруулд нь улам наалдан, улам чанга тэврэн, мээмийг нь барьж илэн таалахын сацуу хэлээ аманд нь лав хийхийг хичээв. Кэтрин доод бие нь халуу оргин нойтон болохыг мэдээд “Ашгүй дээ, одоо нэг юм болох байх. Лав болох байх” гэж бодон хархүүг бүр чанга тэврэхэд сэтгэл нь тэсэхийн аргагүй догдлов.
-Хувцсаа тайлцгаая гэж Рон сөөнгөтөн хэлээд Кэтринээс холдон пиджакаа тайлж эхлэв.
-Байз. Би өөрөө хувцсыг чинь тайчъя.
Кэтриний цээжинд урьд өмнө үзэгдээгүй бат итгэл төрөв. Энэ сайхан шөнийг хөөдөхгүй. Кэтрин эр, эмийн явдлын тухай уншсан, сонссон бүхнээ саналаа. Рон их сургууль дээр эргэн очоод юм үзээгүй тэнэг жаахан охинтой үүл борооны хэрэг үүсгэсэн гэж бүсгүйчүүлд ярьж чадахааргүй болгоно. Кэтриний мөөм Жин Эннийнх шиг том биш ч гэсэн тархи нь арван хувь илүү сайн ажиллана. Ронд цэнгэлийн манлайг эдлүүлэхийн тулд үүнийгээ ашиглана. Рон бүр ухаан алдатлаа жарган маасайна. Кэтрин пиджакийг нь тайлаад зангиаг нь барьж авлаа.
-Байз. Би чамайг хувцсаа тайчихыг харъя гэж Рон хүсэв.
Кэтрин өөдөөс нь ширтэн шүлсээ залгиад палаажныхаа цахилгаан товчийг алгуурхан тайлж, хөхний даруулга дотоож, оймс, туфльтэйгээ үлдлээ.
-Цааш нь.
Бүсгүй хормын төдийд эргэлзсэнээ нимгэн дотуур хувцсаа тайчих зуур арслангууд христос шашинтнуудыг хоёр тэгийн харьцаагаар ялж байна гэж бодов.
-Догь байна. Үргэлжлүүлээд байгаарай.
Кэтрин орон дээр сандайлж, туфль, оймсоо яаралгүй тайлж эхлэхдээ аль болох тачаангуй харагдахыг хичээв. Гэнэт Рон ард нь очиж зогсоод хөхнийх нь даруулгыг тайлж байгааг мэдлээ. Кэтрин эсэргүүцсэнгүй, хөхний даруулга орон дээр ойчив. Рон Кэтринийг өвөр дээрээ суулгаж байгаад дотоожийг нь тайлж эхлэхэд бүсгүй нэгэнтээ гүнзгий шүүрс алдаад нүдээ анив. Яагаад ч юм бэ одоо өөр газар, өөр эртэй байж байгаа болоосой. Кэтриний хайртай, Кэтринд л хайртай эр лүгээ учирч, олон хүүхэд төрүүлж, овгийг нь өсгөн, миний төлөө тэмцэж, миний төлөө амиа өгөхөөс буцахгүй хүнтэй учирч, шадар туслагч нь болохсон. Оронд ороод янхан хүүхэн шиг, гал тогоонд ороод дээд зэргийн тогооч шиг, зочлох өрөөнд дур булаам хөөрхөн эзэгтэй байхсан гэж хүсэв... Тэгээд Рон Питерсон шиг нэг муу нохойн хүү Кэтринийг ийм бохир муухай, гутамшигтай нүхэнд авчрах гэж зүрхлэх юм бол алж орхих тийм эртэй байхыг хүслээ. Дотоож нь шалан дээр унаж, Кэтрин нүдээ нээлээ. Рон түүнийг нүд салгалгүй ширтэн, царайд нь бахдан хөөрсөн шинж тодорч,
-Ай тэнгэр, Кэти чи яасан сайхан амьтан бэ. Чи гайхалтай хөөрхөн хүүхэн юм аа гээд тонгойгоод мээмийг нь үнсэн таалав.
Энэ үед Кэтрин босоо толь руу санамсаргүй харав. Толинд харагдсан нв ой гутмаар муухай франц жүжиг шиг юм байлаа. Цавь хавиар нь хүсэл бадран чимчигнэхийг эс тооцвол аймар муухай балиар юм болж байгааг харуулсан боловч эргэж буцах зам байсангүй. Рон зангиагаа авч хаяад, цамцаа тайлж эхлэв. Яарч сандарсандаа нүүр нь улайжээ. Дараа нь тэлээ, өмдөө тайлж, дан шуудагтай үлдээд орон дээр сандайлж, шаахайгаа оймстой нь тайлж хаяад,
-Нээрэн шүү, Кэтрин ээ. Би чам шиг сайхан амьтантай учирч үзсэнгүй гэж ихэд догдлон өгүүлэв.
Түүний үг Кэтриний айж сандрахыг улам ихэсгэлээ. Рон хөл дээрээ зогсож, одоо эдлэх жаргалыг урьдаас амтархан малийтал инээмсэглэв. Дараа нь тэрээр шуудгаа тайлж шалан дээр хаялаа. Эрийн эд нь гандайтлаа гозойж, дотор нь өөх чихсэн бүдүүн хиам шиг харагдав. Тэр бол Кэтриний энэ насандаа урьд хожид үзээгүй мундаг том эд байлаа.
-За энэ чамд ямар санагдаж байна? гэж Рон эрхтнээ бахархсан байдалтай харж асуухад нь,
-Талхан дээр тавьдаг эд байна. Хачир гичрийг нь бүү мартаарай гэж Кэтрин амандаа орсныг хэлэв.
Кэтрин ингэж хэлчихээд залуу эрийн бахархал болсон эд сулдайн унжихыг харж зогслоо.

***


Кэтринийг их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байхад оюутны хотхоны байдал өөр болжээ. Тэндхийхэн Европ дахь үйл явдалд сэтгэл түгших нь их боллоо. Америк хажуунаас нь хараад сууж болохгүйг олон хүн ойлгох болов. Гуравдугаар Рейх мянган жил эзэгнэнэ гэсэн Гитлерийн хүсэл барим тавим шинжтэй болж ирэв. Фашистууд Данийг эзлэн авч, Норвегид цөмрөн оржээ.
Сүүлийн хагас жилд Америкийн бүх их сургуульд эр, эмийн явдал, хувцас хунар, бүжгийн үдэшлэг ярих нь багасч, бэлтгэх офицер, алба, цэрэг татлагын тухай ярих болов. Оюутны хотхонд армийн, тэнгисийн цэргийн хувцастай залуус олширчээ.
Кэтриний дунд сургуульд цуг сурч байсан Суси Робертс гэдэг охин гудамд тааралдан зогсоож,
-Кэти чамтай салах ёс хийе. Би явлаа гэжээ.
-Хаашаа?
-Коландайх руу.
-Коландайх аа.
-Вашингтоны Колумб тойрогт. Бүсгүйчүүд тийшээ алт эрэхээр явж байгаа. Тэнд бүсгүй бүрт наад зах нь зуун эр ноогддог гэнэ. Ийм харьцаа надад аятайхан санагдаж байна. Чи энд шигдээд яах юм бэ. Уйдаж үхмээр газар шүү дээ. Тэнд бол асар их боломжтой гээд Кэтриний өөдөөс учиртайхан харж билээ.
-Би одоо явах аргагүй гэж Кэтрин хариулсансан.
Яагаад тэгж хариулсныг бүү мэд. Чикагод түүнийг барьж саатуулсан хүн байхгүй. Кэтрин Омахад суудаг эцэгтэйгээ байнга захидлаар харилцаж, сард нэг удаа утсаар ярина. Эцэгтэйгээ ярьсны дараа эцэг нь шоронд сууж байгаа мэт санагддаг юм.
Кэтрин одоо бие даан амьдрах болжээ. Вашингтоны тухай бодоод байх тусам очмоор санагдав. Кэтрин тэр орой эцэгтээ утастаж, их сургуулиас гарч Вашингтонд очиж ажилд орох санаатай байгаагаа хэлжээ. Эцэг нь Омахад ирж уулзах хүсэлтэй байна уу гэж асуусан боловч дууны өнгөөс нь ажвал ирээсэй гэж ер хүсэхгүй байгаа аж. Кэтрин эцэгтэйгээ адил урхинд орохыг хүссэнгүй.
Кэтрин маргааш өглөө нь декан дээр орж, сургуулиас гарах болсноо мэдэгдэв. Тэгээд Суси Робертст утас цохиж, маргааш нь Вашингтон руу явахаар галт тэргэнд суужээ.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Dec.01.14 9:06 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
Ноэль


Парис. 1940 он.
4.
1940 оны зургаадугаар сарын 14-ний бямба гаригт Германий цэрэг айж балмагдсан Парис хотод орж ирлээ. Нөгөө “Мажиногийн шугам” Францыг хамгаалж чадсангүй. Франц орон дээр хамгийн хүчирхэг цэргийн машинтай Германы өөдөөс яаж ч чадсангүй.
Энэ өдөр эхлээд Парис хотын дээгүүр хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй аймшигт үүл шиг хачин хөшиг нөмрөн халхалснаар эхэлжээ. Үүнээс хоёр хоногийн өмнө их буу пижигнэн Парис хотын нам гүмийг эвдсэн билээ. Их буу пижигнэх чимээ нэг хэсэг намдсанаа дахин улам хүчтэй нүргэлсэн байна. Их буу нүргэлэх чимээ заримдаа хотын гадна сонсогдож байсан боловч Парис хотын голт зүрхийг чичрүүлж байлаа. Хотоор элдэв цуурхал тарав. Тийм цуурхлыг радиогоор нэвтрүүлж, сонинд нийтэлж, ам дамжин ярьсаар байлаа. Нохой германчууд Францын эрэгт буужээ... Гитлер Английн Засгийн газартай хэлэлцээр хийжээ... Лондон хотыг бүрмөсөн эвдэж сүйтгэв... Германчууд үхэл тарих аюултай шинэ бөмбөгөөр Парисыг устгах бодолтой байна...
Анхандаа иймэрхүү цуурхал болгоныг үнэн хэмээн итгэж, учир тоймгүй айж сандарцгааж байлаа. Гэхдээ Парис хотынхон үргэлжийн цагт сэтгэл хямарсаар сүүлдээ дөжирч, толгой дээр бууж болох аюулд тайван хандах болов. Хүмүүсийг элдэв юмаар айлгаж цочоосоор одоо цочроо нь гарсан бололтой. Парис хотын үхээрийн нойрт дарагдан дөжир ноомой болж, хамгаалах хуяг дор чимээгүй нуугдах мэт боллоо. Цуурхлын тээрэм хүн бүхний тамирыг баржээ. Сонин гарахаа больж, радио дуугүй болов. Тэдгээрийг хүний зөн совин орлох боллоо. Өнөөдөр юм бүхэн нэг тийшээ болно гэдгийг Парис хотынхон зөн совингоороо мэдэрсэн байна. Саарал үүл бол муу ёрын цондон.

***

Герман царцаа хотын дээгүүр нисэн ирлээ. Парис хотоор гэнэт урьд үзэгдээгүй цэрэг хувцастай, үл ойлгогдох дүнгэнэсэн хэлтэй харь орныхон дүүрэв. Тэдний зарим нь таримал модтой өргөн гудамжаар нацистын далбаа хийсгэсэн том том мерседес машн хөлгөлөн давхилдана. Нөгөө зарим нь хүмүүсийг өөрсдийн нь мэдэлд байсан явган замаас түлхэн зайлуулна. Эд үнэхээр хүнээс ангид хүмүүс байлаа. Эд дэлхий дахиныг байлдан дагуулж, ертөнцөд хувь ноёрхлоо тогтоох ерөөлтэй гэлтэй.
Хоёр долоо хоногийн дараа Парис хот танигдахгүй болов. Газар сайгүй герман бичиг, хаяг бүхий боллоо. Францын үндэсний баатруудын хөшөөг сууриас нь буулган хаяж, засаг захиргааны бүх байшингийн дээр хас тэмдэгтэй туг хийсгэв. Франц юм бүхнийг устгах гэсэн германчуудын хүсэл эрмэлзэл бүр утгагүй балай шинжтэй болжээ. Усан хоолой дээр хүртэл “халуун, хүйтэн” гэдгйг германаар бичжээ. Нацистын цэргүүд Лафайет, Ней, Клебер нарын хөшөөг тэслэв. Булшин дээр одоо “Германы төлөө амь үрэгдэгсэд” гэж германаар бичих болсон байна.
Германы түрэмгийлэн эзлэгчид цагийг зугаатай өнгөрүүлж байлаа. Олон янзын сүмс дагуулж өгдөг зүйл зүйлийн франц хоол цэргийн хоолноос илүү тааламжтай. Парис бол Бодлер, Дюма, Мольер нарын хот гэдгийг герман цэргүүд мэддэггүй. Мэдэхийг ч хүсэхгүй аж. Өмхий германууд Парис хотыг нүүр амаа хэт будаж, банзлаа дээш сөхсөн, хурц тод өнгийн хувцастай янхан хүүхэн мэт үзэж, хүн бүр өөр өөрийн дураар хүчиндэж байлаа. Фашистууд франц бүсгүйчүүдийг заримдаа ална гэж сүрдүүлж байгаад өвөртөлж хонодог байв. Геринг, Гимлерийн төрх бүхий герман удирдагчид Луврын музей, хувийн баялаг цуглуулгыг тонож, соёлын үнэт зүйлсийг дээрэмдэж байлаа.
Энэ хямралын үед Францад хээл хахууль, урвах тэрслэх явдал өргөн хэмжээтэй болжээ. Гэхдээ ард түмний баатарлаг үйлс урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд хүрчээ. Францад армийн мэдэлд байдаг гал түймрээс хамгаалах газар нууц ажиллагааны чухал зэвсэг болжээ. Германчууд олон арван байшин барилга хураан авч, арми, гестапо янз бүрийн яамдын хэрэгцээнд ашиглаж байв. Эдгээрийн байршил мэдээж хэнд ч нууц биш.
Сен-Реми дэх эсэргүүцлийн хөдөлгөөний нууц штабт эдгээр байшин бүрийн байрлалыг зураг дээр нарийвчлан судалдаг байлаа. Дараа нь нууц тэмцэгчдэд тусгай даалгавар өгдөг байв. Маргааш нь хэрэгтэй цэгийн дэргэдүүр машин юм уу, харахад огт гэм зэмгүй дугуйтай хүн явж өнгөрснөө герман байгууллагын цонхоор тэсрэх бөмбөг шиднэ. Тийм бөмбөгийн учруулсан эвдрэл сүйрэл төдий л их биш боловч дараа нь болдог хэрэг явдалд хамаг арга мэх нь байдаг ажээ.
Германчууд гал унтраах гэж гал командынхныг дууддаг аж. Гал түймэр гарахад дэлхийн хаа газар гал сөнөөгчдэд бүрэн итгэдэг заншилтай. Энэ талаар Парис ч адил. Гал командынхан уг байшинд дайран орж, ус шүрших хошуувч, сүх зэргийг ашиглан хавьтсан ойртсон бүхнээ эвдэн сүйтгэж, арга бололцоо нь таарвал өөрсдийн хаясан бөмбөгийг ч устгаж чаддаг байжээ. Ийнхүү вермахт, гестапогийн штбат хадгалагдаж буй үнэт бичиг баримтыг устгаж чаддаж аж. Германы дээд командлал ямар учиртай зүйл болоод байгааг зургаан сарын дараа сая мэджээ. Тэр хугацаанд германчуудад нэгэнт засаж болшгүйих хохирол учруулаад амжжээ.
Парис хотод идэш уушны зүйлээс эхлээд саван гээд юм бүхэн хүрэлцээгүй болж байлаа. Мах, сүү, бензин олдохгүй болжээ. Германчууд бүх төрлийн барааг хураан авч байв. Гоёл чимэглэлийн тансаг юм худалддаг дэлгүүрүүд нээлттэй үлдсэн боловч тэдгээрт гагцхүү эзэмшлийн маркаар юмны үнэ төлдөг цэргүүд ордог байв. Тэр марк нь захаараа цагаан зурвасгүй, үнэ өртгийг төлнө гэсэн гарын үсэгтэй байдгийг эс тооцвол ерийнхөөс ялгаагүй. Франц дэлгүүрийн эзэд,
-Үүнийг чинь бидэнд хэн сольж өгөх юм бэ? гэж гомдол тавина. Үүнд германчууд,
-Английн банк хэмээн доромжлон хариулдаг байв.
Гэхдээ францчууд бүгд зовж зүдэрч байсан юм бишээ. Мөнгөтэй, танил талтай нь хар захыг ашиглах бололцоотой байв.
Эзэмшлийн нөхцөлд Ноэль Пэйжийн амьдрал нэг их өөрчлөгдсөнгүй. Ноэль Канбон гудамжинд байдаг хуучин цагийн байшин дахь “Шанель” пүүсэнд загвар өмсөгчөөр ажилладаг байв. Саарал чулуугаар барьсан тэр байшинг гаднаас нь харахад ердийн байдалтай боловч дотор талыг нь баян тансаг, гоёмсог сайхан засаж янзалсан байна.
Олон хүн дайныг завшин баяжиж байлаа. Энэ дайны үед маш түргэн саятан болсон хүн цөөнгүй. Тийм болохоор үйлчлүүлэгчдээр дутдаггүй байв. Ноэль урьд өмнө хэзээ ч ийм олон санал авч байсангүй. Гагцхүү одоо үндсэндээ германууд үйлчлүүлэх болжээ.
Ноэль ажилгүй бол Елисейн талд юм уу, Сена мөрний зүүн хөвөөн дэх Пон Нефийн ойролцоох задгай цайны газарт хэдэн цаг сууж өнгөрүүлнэ. Хажуугаар нь герман цэргийн хувцастай хэдэн зуун хүн явж өнгөрөх бөгөөд хэдэн арав нь залуухан франц бүсгүй дагуулан зугаална. Франц эрчүүд үзэгдэх боловч ихэнх нь хөгшин хөвөө, эсвэл хазгар доголон байх тул залуу франц эрчүүдийг бүгдийг хорих лагерт аваачсан, юмуу цэрэгт татсан байх гэж Ноэль боддог байв.
Герман хүн цэрэг хувцас өмсөөгүй байсан ч Ноэль дор нь таньж чаддаг байв. Германчууд бүгд эрдэм боловсролгүй, бүдүүлэг дээрэнгүй царайтай. Эртний Грек, Ромын үеэс эхлээд бүх түрэмгийлэн эзлэгчдийн царай ийм нийтлэг шинжтэй байсан. Ноэль өөрөө германчуудыг үзэн яддаггүй ч хайрлаж үл чадна. Ердөө л тэднийг тоож анхаардаггүй байлаа.
Ноэль дотоод сэтгэлийн их түгшүүртэй амьдарч, алхах гишгэх бүртээ болгоомжлон цэгнэдэг байлаа. Юунд хүрэх зорилготойгоо сайн мэддэг, түүндээ хүрэхийн тулд хатуу бат явж байлаа. Ноэль мөнгөтэй болмогцоо хувиараа мөрдөгч хөлслөн авчээ. Хувиараа мөрдөгчийн нэр Кристиан Барбе. Тэр голдуу Сен-Лазер гудамжинд байдаг нэг муу контортоо суудаг аж. Конторын үүдэнд,
ХУДАЛДАА АРИЛЖААНЫ САЛБАРТ ХУВИАРАА МӨРДӨХ СУДЛАХ АЖИЛ ХИЙНЭ. ЭРЭН СУРВАЛЖЛАГА, НУУЦ МЭДЭЭ, ЭД МӨРИЙН БАРИМТ ЦУГЛУУЛНА гэсэн бичигтэй.
Тэр самбар нь хаалганаасаа дутуугүй том. Кристиан Барбе өөрөө нарийхан жартгар нүдтэй, тамхинд шарласан хуруутай, атигар биетэй, халзан эр байлаа.
-Танд юугаар туслах вэ? гэж Ноэлиос асуухад нь,
-Надад Англид байгаа нэг хүний мэдээлэл хэрэгтэй гэсэнд Барбе сэжиглэн нүдээ жартайлгаж,
-Ямар мэдээлэл вэ? гэлээ.
-Ямар ч хамаагүй. Эхнэртэй юу, хэнтэй уулздаг вэ гэх мэт юу ч байж болно. Би тэр хүн дээр хавтас нээх гэж байгаа юм гэхэд нь Барбе анхааралтай ширтэн,
-Англи хүн үү? гэв.
-Америк хүн, Английн Агаарын цэргийн хүчний “Бүргэд эскадрил”-ийн нисэгч... гэсэнд Барбе эвгүйрхэж байгаа бололтой, халзан толгойгоо нэг илээд,
-Мэдэхгүй ээ, одоо дайн болж байгаа. Англид ажиллаж байгаа хүний талаар мэдээлэл цуглуулж байгааг минь эд мэдчихвэл... гээд дуугүй болж, дал мөрөө хөдөлгөөд,
-Германууд урьдаар буудчихаад дараа нь асуух юмаа асуудаг гэв.
-Надад цэргийн холбогдолтой мэдээлэ хэрэггүй гэж Ноэль батлан хэлээд цүнхээ онгойлгон бөөн франк гаргаж ирсэнд Барбе түүнийг нь шуналтай харж,
-Англид миний танилууд бий. Гэхдээ үнэ ихтэй л байх болно доо гэжээ.
Бүх юм ингэж эхэлсэн байна. Атигар мөрдөгч гурван сарын дараа Ноэльд сая нэг юм утастав.
Ноэль конторт нь очиж, орсон даруйдаа,
-Тэр хүн амьд уу? гэж асуусанд Кристиан Барбе толгой дохив.
Ноэлийн дотор онгойсон байдалтай санаа алдаж, биеэ сул тавилаа. Чамд ийм их хайртай нэг хүн байх сайхан байдаг билээ гэж Барбе бодоод,
-Таны найзыг өөр ангид шилжүүлсэн байна гэв.
-Ямар ангид?
Барбе өмнөө байгаа дэвтрийг үзэж,
-Урьд Английн Агаарын цэргийн хүчний 609 дүгээр эскадрильд байсан юм байна. Түүнийг дорнод Английн Мартелшем Ист дэх 121 дүгээр эскадрильд шилжүүлжээ. “Харрикейнэ” онгоцоор нисдэг...
-Үүнийг би сонирхохгүй гэсэнд Барбе гайхан,
-Та мэдээлэл авах гэж мөнгө төлсөн шүү дээ. Үүнийхээ хариуд та тун тодорхой мэдээлэл авч болно гээд дэвтрээ дахин харж,
-“Харрикейнэ” онгоцоор нисдэг юм байна. Урьд нь “Американ буффало” онгоцоор нисэж байжээ гээд дэврийнхээ хуудсыг эргүүлж,
-Цааш нь амин хувийн шинжтэй зүйл гэхэд нь,
-Үргэлжлүүл гэж Ноэль тушаав. Барбе дал мөрөө хавчаад,
-Энд түүний хонодог хүүхнүүдийн нэрсийн жагсаалт байна. Танд хэрэгтэй юү, үгүй юу мэдэхгүй гэхэд нь,
-Ямар ч мэдээлэл байж болно гэж хэлсэн шүү дээ гэв.
Ноэлийг нэг хачин өнгө аястай ярихад Барбе гайхаж хоцров. Энд нэг л хоорондоо авцалдаж өгөхгүй, ямар нэг заль мэх цухалзаад байх шиг. Кристиан Барбе бол гуравдугаар зэргийн харилцагч нарт үйлчилдэг гуравдугаар зэргийн мөрдөгч. Чухам тийм болохоор үнэнийг алдалгүй мэдэх совинтой, баримтыг олох чадвартай. Түүний конторт ирээд өмнө нь сууж буй энэ хөөрхөн хүүхэн гайхаш төрүүлж байлаа.
Барбе анхандаа өөрийг нь тагнуул туршуулын хэрэгт татан оруулах гэж байна уу хэмээн сэжиглэжээ. Дараа нь Ноэлийг эрдээ хаягдсан хүүхэн юм байх, эр нөхрийнхөө эсрэг баримт нотолгоо цуглуулах санаатай юм байх гэж бодов.
Удалгүй энэ таамаглал нь бурууг мэдээд харилцагч хүүхэн нь ямар учир шалтгаанаар юу хүсэж байгааг тааж ядав. Барбе Ларри Дугласын найз хүүхнүүдийн жагсаалтыг Ноэльд өгөөд уншиж байхыг нь ажиглав. Ноэль огт хэнэггүй тайван байлаа. Угаалгын газраас ирсэн нэхэмжлэлийг л ийм янзтай унших байх.
Ноэль Ларригийн амраг хүүхнүүдийг жагсаалтыг уншиж дуусаад Барбегийн өөдөөс харж,
-Би их сэтгэл ханамжтай байна гэж хэлсэн нь мөрдөгчийн санаанд огт ороогүй үг байсан учир сандарсандаа нүдээ анивчин өөдөөс нь ширтэв.
-Та шинэ мэдээ олохоороо утастаарай.
Ноэлийг явсны дараа Кристиан Барбе энэ эмэгтэйд чухам юу хэрэгтэй юм бол гэж гайхан толгойгоо эргэтэл бодон, контортоо удаан суужээ.

***

Парист театрын амьдрал сэргэж, театрууд пиг дүүрэн хүнтэй байх болов. Германчууд яруу алдарт ялалтын баяраа тэмдэглэх, олзлогдсон эд агуурм мэт харьдаг хөөрхөн франц хүүхнүүдээрээ гайхуулах гэж театрт очдог байв. Францчууд бол ялагдаж, дийлдсэн, зовлон гамшигт орсноо цаг зуур ч атугай мартах гэж театрт очдог байна.
Ноэль Марсельд байхдаа хэд хэдэн удаа театрт очиж үзэхэд тэнд сонирхогчдын хам хумхан зохиохчоо аядсан жүжигт авьяасгүй жүжигчид тоглодог байв. Марсельчуудад юу үзэх нь хамаагүй байсан учраас жүжгийн чанар дорой, жүжигчдийн ур чадвар муу байгааг анхаардаггүй байлаа. Парисын театрууд Марселийнхтай огт адилгүй. Парист ухаалаг сайхан зохиосон жүжгийг гойд сайн найруулж, гайхамшигтай уран чадвар бүхий жүжигчид тоглоно.
Хосгүй Саша Гитри театраа нээж, Бюхнерийн “Дантоны үхэл” жүжгийг дахин тавьж эхлэхэд Ноэль үзэхээр очив. Дараа нь Франсуа Мориак гэдэг алдар нэрээ мандуулах төлөвтэй залуу зохиолчийн бичсэн “Асмодей” жүжгийн анхны тоглолтод очив. Ноэль бас “Комеди Франсезэ”-д очиж Пиранделлогийн “Хүн бүхний үнэн өөр”, Ростоны “Сирано дэ Бэржэрак” жүжиг үзэв.
Ноэль театрт дандаа ганцаар очих бөгөөд танхимд сууж буй эрчүүд өөрийг нь бахархан ширтэхийг огт үл тооно. Ноэль жүжгийн үйл явдалд сэтгэл татагдан эргэн тойрондоо юу болж байгааг анхаардаггүй байв. Тайзан дээр болж буй үйл явдал сэтгэлийг нь ихэд догдлуулна. Ноэль жүжигчдийн нэгэн адил аль нэг дүрд тоглож, хувилсан дүрийнхээ баг дор өөрийн жинхэнэ багийг нуудаг байлаа.
Ялангуяа Жан Поль Сартарын “Хаалттай хаалганы цаана” жүжиг Ноэльд гүнзгий сэтгэгдэл төрүүлжээ. Тэр жүжигт Европ дахины сэтгэлийг татан дагуулсан Филипп Сорель тоглодог байв. Тэр бол гаднаас нь харахад нуруу намхан, бие махлаг зузаан, боксчныг санагдуулсан муухай царайтай хүн ажээ. Нахиу хамар нь түүнийг улам бүр боксчин шиг харагдуулна. Харин Сорель ам ангайхтай зэрэг ид шидийн гайхамшигтай юм болж, соргог мэдрэмжтэй цэвэрхэн сайхан хүн болж хувирна. Яг л хунтайж, мэлхий хоёрын тухай үлгэрт гардаг шиг. Гагцхүү Сорель бол нэгэн зэрэг хунтайж, мэлхий хоёр мөн байв. Ноэль түүний тоглодог бүх жүжигт очиж, эхний эгнээнд сууж байгаад хүний сэтгэлийг татан дагуулдаг увдисны нь нууцыг тайлах гэж тоглолтыг нь судалдаг байлаа.
Нэгэн орой жүжиг үзэж байх үед Ноэлийн дэргэд тасалбар шалгагч ирж, нэгэн зурвас өгснийг үзвэл “Орой болгон танхимд таны сууж байхыг харж байна. Жүжиг дууссаны дараа тайзны араар очиж, надтай уулзаж соёрхоно уу. Ф.С” гэсэн байжээ. Ноэль энэ зурвасыг бахархан уншив. Сорельд ямар нэг сэтгэлтэйдээ ч биш, ердөө хүсэн эрмэлзэж байгаа зүйл нь биелж байгааг мэдэрчээ.
Ноэль жүжгийн дараа тайзны араар очив. Тайзны ард зогсож байсан нэг өвгөн Ноэлийг Сорелийг хувцаслах өрөөнд дагуулан аваачлаа. Сорель толины өмнө дан шуудагтайгаа суугаад нүүрнийхээ будгийг арилгаж байснаа толинд бүсгүйг харж, ажин шинжээд,
-Үнэмшмээргүй юм. Та ойроос бүр үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна гэв.
-Баярлалаа, ноён Сорель оо.
-Та хаанахынх вэ?
-Марселийнх.
Сорель эргэж Ноэлийн хөлөөс толгой хүртэл ажин шинжив. Тэгж ажихад нь Ноэль огт хөдөлсөнгүй.
-Ажил эрж байгаа юу? гэж Сорель асуув.
-Үгүй.
-Би үүний төлөө хэзээ ч мөнгө төлдөггүй. Та надаас миний жүжгийг үнэгүй үзэж байх тийз авч болох юм. Танд мөнгө хэрэгтэй бол банкны эзэдтэй хоногтун.
Ноэль дуугүй зогсоод түүнийг ажиж байв. Сорель эцэст нь,
-Та тэгээд юу хүсээд байгаа юм бэ ? гэхэд нь,
-Таныг юм уу даа гэжээ.
Тэр хоёр хамт оройн хоол идээд Морис Баррын үзэсгэлэнт сайхан гудамжинд байдаг Сорелийн гэрт очив. Сорелийн байрны цонх нь Булоны ой руу ордог гудамжны тэр хэсэг тийш харжээ. Сорель бол амраглахын эрдэмд мэрэгшсэн их туршлагатай, ганц хар амиа бодддоггүй гайхалтай эр байлаа. Түүнд Ноэлийн гоо үзэсгэлэнгээс өөр зүйл зүйл хэрэг байсангүй. Гэвч үүл борооны хэрэгт Ноэлийн олон янз маяг үзүүлэхийгг Филипп Сорель гайхав.
-Ай тэнгэр, бүр гайхамшигтай байна. Чи энэ бүхнийг хаана сурсан юм бэ? гэж Сорель гайхав.
Ноэль хэсэг зуур бодлогшров. Түүний сурсанд бус сэтгэлд нь учир байгаа юм. Ноэлийн хувьд эрийн бие бол түүний тоглож болох хөгжмийн зэмсэг мэт байлаа. Эрийн биеэс өөрийн бие цогцсыг ашиглан эгшиглүүлж болох тийм чавхдасыг эрж олох хэрэгтэй.
-Энэ миний төрөлхийн авьяас юм гэж Ноэль энгүүн хариулав.
Ноэль Сорелийн уруулын эргэн тойрон эрвээхэй далавчаараа шүргэж байгаа мэт хурууныхаа үзүүрээр хөнгөхөн тоглож байснаа хуруугаа доошлуулан цээжний дээгүүр нь тоглож, эцэст нь гэдсэнд нь хүрэв. Сорелийн дур хүсэл ахин сэргэж, эрхтэн нь томрон чинэрлээ.
Ноэль босож, халуун усны өрөөнд ороод хэдэн секундын дараа эргэн ирээд Сорелийн чинэрсэн эрхтнийг амандаа хийв. Ам нь халуун байжээ. Амандаа халуун ус балгасан байв.
-Ээ, тэнгэр минь гэж Сорель гиншигнэв.
Тэр хоёр шөнөжин амраглан цэнгээд өглөө нь Сорель Ноэлийг гэртээ ирж суугтун гэлээ.
Ноэль Филипп Сорельтой хоёр хагас жил хамт суулаа. Ноэлийг жаргалтай байсан гэж хэлэх аргагүй боловч зовж байсан гэж хэлэх бас аргагүй. Сорелийнд ирж суусан нь энэ эрийн хувьд жаргалын дээд байсан боловч Ноэлийн хувьд юу ч биш байсан юм. Ноэль өөрийгөө өдөр бүр шинэ юм сурч буй оюутан гэж үзэх болов. Сорель түүнд нэг ёсны өвөрмөц их сургууль, гэхдээ өргөн хүрээтэй төлөвлөгөөнийх нь өчүүхэн хэсэг төдий байжээ.
Ноэлийн хувьд тэдний харилцаанд амин хувийн юм юу ч байхгүй. Учир нь бүсгүй өөрийн “би”-гийн ялимгүй өчүүхэн хэсгийг түүнд өгдөг байв. Ноэль хоёр удаа эрийн золиос болсон. Одоо дахиад тэдний дэгээнд орохгүй. Түүний ухаан санаанд нэг л эр байдаг нь Ларри Дуглас. Ноэль Ларритай хамт очиж байсан Ялалтын талбай, ямар нэг цэцэрлэг юм уу, гуанзанд очиход цээжинд нь үзэн ядах сэтгэл багтаж ядан оволзож, хорсол хилэндээ багтран амьсгааддаг байв. Энэ үзэн ядах сэтгэлд нь өөр нэг тийм гэх нэргүй зүйл нэрмээс болдог байв.
Ноэлийг Сорелийнд ирж сууснаас хоёр сарын дараа Кристиан Барбе түүн рүү утастав.
-Танд дуулгах шинэ мэдээ байна гэж атигар мөрдөгчийг хэлэхэд,
-Цаадах чинь эсэн мэнд үү? гэж Ноэль асуув.
Барбегийн сэтгэл дахин эвгүй оргиж,
-Тийм гэхэд Ноэлийн дуу дахин тайвширч,
-Би одоо очно гэжээ.
Барбе мэдээллээ хоёр хэсэгт хуваажээ. Эхнийх нь Ларри Дугласын цэргийн албанд хамаатай мэдээлэл. Ларри Дуглас германы нисэх онгоцыг сөнөөж, энэ дайнд Америкийн шилдэг сайн нисэгч болжээ. Түүний цолыг нэмж ахмад болгосон байв. Хоёр дахь хэсэг мэдээг Ноэль илүү их сонирхож байлаа. Ларри Лондоны дээд хэсгийнхний дотор их эелдэг найртай хүн хэмээн алдаршиж, Английн нэг адмиралын охинтой сүй тавьсан байна. Цааш нь Ларригийн унтсан хүүхнүүдийн жагсаалт залгасан байх бөгөөд тэр нь хэний ч үл мэдэх энгийн бүсгүйчүүдээс эхлээд орлогч сайдын залуу эхнэр зэрэг хүүхэн байв.
-Би энэ ажлаа цааш үргэлжлүүлэх үү? гэж Барбег асуухад,
-Тэгэлгүй яах вэ. Шинэ юм болж мэдээд над руу утастаарай гэж Ноэль хариулаад цүнхнээсээ дугтуйтай юм гаргаж өгөөд явлаа.
Барбе адар өөд харж нэгэнтээ санаа алдаад,
-Хэвийн биш хүүхэн юм. Солиотой... гэж бодлогшрон хэллээ.

***

Филипп Сорель хэрэв Ноэлийн жинхэнэ санааг өчүүхэн төдий төсөөлдөг байсан бол ихэд гайхах байсан биз ээ. Ноэль түүнд хязгааргүй үнэнч юм шиг байлаа. Амттай сайхан хоол хийж, хэрэгтэй зүйлсийг худалдаж авах, байрыг цэвэр цэмцгэр байлгах гээд гэр ахуйн бүх ажлыг хийж өгнө. Сорелийг хүсэхтэй зэрэг үүл борооны ажил хийхийг зөвшөөрнө. Сорель ийм сайхан амрагтай учирсандаа баяртай байлаа. Сорель Ноэлийг үргэлж дагуулж явах учир түүний сайн нөхөдтэй бүгдтэй нь танилцжээ. Найз нар нь Ноэлийг бахархан Сорелийг их азтай эр гэж боддог байлаа.
Нэгэн удаа жүжгийн дараа хоол идэж байгаад,
-Филипп ээ, би жүжигчин болохыг хүсч байна гэжээ. Сорель толгой сэгсрэн,
-Чи уг нь жүжигчин байж болохуйц хөөрхөн хүүхэн. Харин би жүжигчин хүүхнүүдийн дунд нэг насаа өнгөрүүлсэн болохоор бүр залхаж гүйцсэн. Чамайг тэдэнтэй адилгүй болохоор чинь баярлаж байдаг. Энэ чигтээ үлд. Би чамайг өөр хэнтэй ч хуваамааргүй байна. Би чамд хэрэгтэй бүхнийг чинь өгч байна уу? гэхэд нь,
-Тийм ээ, Филипп ээ гэжээ.
Тэр орой гэртээ ирээд Сорель амраглан цэнгэхийг хүсэв. Ноэль энэ удаа урьдынхаас хосгүй сайхан байлаа. Сорелийн хамаг тэнхээ барагджээ. Ноэль урьд нь хэзээ ч ийм сэтгэл догдлом байсангүй. Сорель өөрөө өөртөө баяр хүргээд Ноэлийг эр хүний хатуу гараар барьж байх хэрэгтэй юм байна гэж бодов.
Дараагийн ням гаригт Ноэлийн төрсөн өдөр таарч, Сорель энэ учралыг тохиолдуулан “Максим” зоогийн танхимд зоог барив. Сорель тэндхийн хоёрдугаарт давхарт байдаг улаан хилэн, үнэт сайхан модоор засаж янзалсан дайллагын том танхимыг хөлслөн авчээ. Ноэль түүнд урих зочдын жагсаалтыг гаргахад тусалж, түүнээс нууцаар нэг хүний нэрийг оруулав. Дайллагад 40 хүн оролцлоо. Дайллагын төгсгөлд Сорель конъяк, шампаан дарс их уусан учир хөл дээрээ сайн тогтож чадахгүй, хэл нь ээдрэн байлаа.
-Анд сайн нөхөд өө. Өнөөдөр бид бүгд дэлхий дээр хамгийн гоо үзэсгэлэнт бүсгүйн төлөө ууцгааж, та нар энэ бүсгүйд сайхан бэлэг барилаа. Би ч гэсэн энэ бүсгүйд санаанд багтамгүй сайхан бэлэг барина... гээд Ноэлийг харан сэтгэл тэнүүн инээмсэглээд зочид тийш дахин эргэж,
-Ноэль бид хоёр ханилан суух гэж байгаа гэжээ.
Энэ мэдээг бүгд л их дуу шуутай хүлээн авч, Сорельд баяр хүргэн, эхнэр болох бүсгүйд нь ирээдүйн амжилт хүсэн ерөөж байв. Ноэль инээмсэглэн хариу талархлын үг бөвтнөн байлаа. Нэг л зочин суудлаасаа боссонгүй. Тэр хүн танхимын цаад захад суугаад урт соруульд хийсэн янжуур баагиулан, энд болж буй үйл явдлыг эс тоомсорлох маягтай сууж байлаа. Тэр хүн дайллагын үед өөрийг нь ажиглаж байсныг Ноэль мэднэ. Тэр бол бодлогширсон дүнсгэр царайтай, өндөр нуруутай, их туранхай хүн байв. Өөрөө зочны хувьд бус, ажиглагчийн хувьд оролцож байгаа юм шиг энэ дайллагын байдлыг доогтой ажиглаж байх шиг.
Ноэль түүнтэй харц тулгараад инээмсэглэв.
Арман Готье бол Францын шилдэг сайн найруулагчийн нэг байлаа. Францын театрын уран сайхны хэсгийг эрхлэн хариуцдаг бөгөөд түүний найруулах эрдмийг дэлхий даяар гайхан шагшдаг байв. Хэрэв Готье нэг кино юм уу, жүжиг найруулан тавихаар барьж авсан бол амжилттай болох нь урьдаас тодорхой байдаг. Арман Готье эмэгтэй жүжигчид лүгээ хамгийн сайн ажиллаж чаддаг найруулагч гэж нэрд гарсан агаад энэ завсар тав зургаан од төрүүлж завджээ.
Сорель Ноэльтой зэрэгцэн суугаад ярилцаж байв.
-Чи гайхаж байна уу, хонгор минь? гэсэнд,
-Тийм ээ, Филипп ээ гэж хариулав.
-Хоёул нэн даруй ханилан сууцгаая. Хуримаа миний зуслангийн байранд хийнэ.
Тэднийг ажиглаж суусан Арман Готье цаанаа нэг учиртай инээмсэглэхийг Ноэль мөрөн дээгүүрээ харав. Сорелийн дэргэд найз нар нь ирж дагуулан одоход Ноэль эргээд Готьетой халз тулгарлаа.
-Баяр хүргэе. Та том загас дэгээджээ гэж хэлэх түүний дууны өнгөнд дооглосон байдал ил мэдэгдэв.
-Тийм үү?
-Филипп Сорель гэдэг чинь том загас.
-Зарим хүнд том санагдаж болох юм гэж Ноэль хайхрамжгүй дуугарсанд Готье өөдөөс нь гайхан ширтэж,
-Та юу хэлж байна вэ. Та түүний саналыг сонирхохгүй байгаа юм уу? гэхэд нь,
-Танд юу гэж хэлэхээ мэдэхгүй байна гэв.
-За яах вэ, амжилт хүсье гээд цааш эргэн явахад нь,
-Ноён Готье ... гэсэнд тэр зогсов.
-Өнөө орой тантай уулзаж болох уу. Би тантай хоёулханаа яримаар байна гэж Ноэль аяархан өгүүлэв.
Арман Готьегийн харц хэсэг зуур Ноэль дээр тогтсоноо дал мөрөө хавчаад,
-Та өөрийн тааллаар бологтун гэв.
-Би танайд очъё. Тэгвэл эвтэй юу?
-Эвтэй л дээ. Манай хаяг...
-Би мэднэ. Арван хоёрт очвол танд ямар вэ?
-Арван хоёрт очоорой л доо.
Арман Готье Марбэф гудамжны хуучин цагийн байранд суудаг байв. Сахиул нь Ноэлийг үүдний танхимд оруулж, цахилгаан шатны жаал хөвгүүн түүнийг дөрөвдүгээр давхарт гаргаж, Готьегийн байрыг зааж өгөв. Ноэль хонх дарсанд хэдэн секундын дараа Готье өөрөө хаалга тайлж өгөв. Готье цэцгэн хээтэй гэрийн халаад өмсжээ.
-Орогтун гэхэд нь Ноэль дотогш оров.
Ноэль хэдийгээр гоо сайхны зүйн зохих хэмжээний бэлтгэлгүй ч энэ байрыг их эвтэй сайхан засаж янзалсан, урлагийн жинхэнэ үнэт бүтээлээр чимэглэснийг мэдрэв.
-Хувцасгүй байгааг минь уучилна уу. Би үргэлж утасны дэргэд сууж байлаа гэж Готьег хэлэхэд Ноэль нүд рүү нь эгцлэн хараад,
-Танд хувцасны хэрэг байхгүй л дээ гэж хэлээд буйдан орон дээр очиж суусанд Готье инээмсэглэн,
-Үнэндээ гэхэд хувцаслахын хэрэггүй юу уу гэж санагдаад байсан шүү, Пэйж авхай минь. Гэхдээ зарим нэг зүйийг гайхан сонирхож байна. Та яагаад намайг шилж сонгоо вэ. Та нэрд гарсан баян хүнтэй сүй тавилаа. Хэрэв та гадуур өөр хүнтэй зугаалъя гэсэн бол надаас илүү нүдэнд дулаахан, бас надаас баян, залуу хүн олж чадах байсан нь эргэлзээгүй. Та надаас юу хүсэж байгаа юм бэ? гэхэд нь,
-Та намайг жүжигчний ур чадварт сургаад аль гэж Ноэль хариулжээ. Арман Готье жишүүхэн харж санаа алдаад,
-Та миний урмыг хугаллаа. Таныг илүү өвөрмөц содон юм хэлэх байх гэж хүлээж байсан юм гэв.
-Та жүжигчидтэй ажилладаг шүү дээ гэв.
-Жүжигчидтэй ажилладаг болохоос сайн дурынхантай ажилладаггүй. Та тайзан дээр тоглож үзсэн үү?
-Үзээгүй. Та надад заагаад өгөх биз гэж Ноэль хэлээд малгай, бээлийгээ тайлж,
-Унтлагын өрөө чинь аль вэ? гэжээ.
Арман Готье хэсэг эргэлзлээ. Түүний амьдралд тайзан дээр гарч тоглох, шинэ жүжгийн илүү аятайхан дүр, илүү том дүр олж авах, гол баатрын дүрд тоглох, эсвэл хувцас солих өрөөгөө томсгохыг хүссэн хөөрхөн бүсгүй бишгүй л нэг дайралдаж байжээ. Готье тэднээс залхаж гүйцсэн байна. Дахиад нэг хүүхэнтэй холбогдох нь тэнэг ажил гэдгийг мэдэж байлаа. Гэхдээ энд бол холбогдохын ч хэрэг алга. Хөөрхөн хүүхэн өөрөө хүрч ирээд, өвөрт нь ороход бэлэн байна. Өвөртөлж хоноод дараа нь хөөчихөд ядах юмгүй.
-Унтлагын өрөө тэнд бий гэж Готье ойрхи өрөөний хаалгыг заав.
Тэгээд унтлагын өрөө рүү Ноэлийг орохыг харж байлаа. Эхнэр болох хүүхэн нь энд хонож байгааг Филипп Сорель мэдээд юу бодох бол, сонин юм даа. Хүүхнүүд ээ, гэж ... Бүгдээрээ банзал. Готье конъяк хийж аваад хэдэн хүнд утастав.
Түүнийг унтлагын өрөөнд ороход Ноэль бүх хувцсаа тайчиж, оронд ороод хүлээж байлаа. Байгаль эх Ноэлийг гоо үзэсгэлэнгийн цогц хуулиар бүтээснийг Готье арга буюу зөвшөөрөв. Бүсгүйн царай гайхалтай хөөрхөн, бие цогцос нь өөгүй сайхан. Хөөрхөн хүүхнүүд өөрийн хөөрхнийг өөрсдөө бахаддаг, аминчхан сэтгэлтэй, амраглахад тийм ч бахтай биш гэдгийг Готье өөрийн туршлагаас мэднэ. Тийм хүүхнүүдтэй үүл борооны хэрэг үүсгэхэд эрийн өвөрт тэврүүлж байгаагаа их юманд бодоод эцсийн бүлэгт ямар ч сэрэл мэдрэлгүй гуалин мод тэвэрсэн мэт сэтгэгдэл төрдөг. Тийм хүүхнүүд өөртэйгөө учирсан эрчүүдийг үүнд хязгааргүй баярлах ёстой гэж үзээд хөдөхгүй хэвтэж байдаг. Ноэль өвөрт орж ирээд бага сага юм зааж өгдөг болов уу.
Готье хувцсаа тайлж, шалан дээр нямбай эвхэж тавиад ор руу ойртож ирэхийг Ноэль ажиглаж байлаа.
-Чамайг хөөрхөн хүүхэн гэж хэлээд яах вэ. Чи үүнийг бишгүй л олон сонсож байсан биз гэж Готьег хэлэхэд Ноэль дал мөрөө хавчаад,
-Бусдыг баясган цэнгүүлж чадахгүй бол гоо үзэсгэлэн дэмий өнгөрнө гэв.
Готье өөдөөс нь гайхан харж инээмсэглээд,
-Зөвшөөрч байна. Чиний гоо үзэсгэлэн намайг баясуулан цэнгүүлэх болтугай гээд хажууд нь суув.
Олонх франц эрчүүдийн нэгэн адил Арман Готье өөрийгөө амраглахын эрдэмд чадамгай гэж үздэг, үүгээрээ бахархдаг байна. Герман, америк хэрхэн амрагладаг тухай үзүүр хязгааргүй яриа түүнд зугаатай санагддаг байлаа. Тэдний бодлоор бол эр хүн хүүхний дээр бушуухан гарч, хурдхан зүйл дуусгаад даруй хувцсаа өмсөж, ёслоод гарч одох ёстой гэнэ.
Америкчуудын дунд энэ тухай “Тар-пар-пар, баярлалаа, хатагтай” гэдэг холбоо үг байдаг гэнэ. Арман Готье эм хүнд ямар нэг сэтгэлтэй бол бэлгийн харилцааг үнэнхүү цэнгэлийн манлай болгон хувиргах олон зүйлийн арга хэрэглэдэг байна. Готье сэтгэл таалагдсан хүнээ урин тансаг сайхан идээ хоол, дарсаар дайлж, унтлагынхаа өрөөг сайхан янзалж, анхилуун үнэртэн шүршиж, чихэнд зөөлөн тайван уянгалаг хөгжим эгшиглүүлдэг байна. Готье найз хүүхнээ энхрий ялдам үгсээр өдөөд дур хүслийг нь сэргээж, бүр хамгийн муухай бузар орон газрын зохисгүй үг хэлээр тачаалыг нь бадруулдаг аж. Арман Готье бэлгийн харилцааны өмнө урьдчилан таалж дур сэргээх талыг бат баримталдаг хүн юм.
Харин Ноэльтой харилцахдаа энэ бүхнээсээ татгалзав. Тохиолдлоор ганц шөнө өнгөрүүлэхийн төлөө үнэт сүрчиг, дуу хөгжим, уян нялуун энхрийллээр юу хийнэ. Энэ бүсгүй зүгээр ойртож хавьтахын төлөө ирээд байна. Энэ хүүхэн эм хүн бүрийн салтаанд байдаг юмаар хосгүй өвөрмөц авьяас билгийг нь арилжиж авна гэж найдаж байгаа бол нээрээ энэ тивд байхгүй тэнэг эм юм даа.
Готьег дээрээ гарах гэхэд Ноэль зогсоож,
-Жаахан хүлээгтүн гэж шивнэв.
Готье өөдөөс нь гайхан харлаа. Ноэль шөнийн жижиг ширээн дээр урьдаас бэлтгэсэн хоёр жижиг олгойнцрыг авч, доторхийг нь алган дээрээ шахан гаргаж, түүнийгээ Готьегийн бэлгэ эрхтэнд түрхэн илж эхлэв.
-Яаж байгаа нь энэ вэ? гэж гайхан асуухад нь Ноэль инээмсэглээд,
-Үзэж мэдээрэй гэжээ.
Ноэль түүний уруулыг шимэн озож, хэлээ аманд нь шувуухайн түргэн хөдөлгөөнөөр хийснээ түүний уруулаас уруулаа салган хэлээрээ таалангуут, толгойгоо гэдэс рүү нь доошлуулав. Ингэхэд Ноэлийн үс түүнйи бие дээр унаж, хэн нэгэн хүн ид шидийн хүчтэй торгомсог зөөлөн хуруугаар биед нь хүрч байгаа мэт сэтгэгдэл төрж байв.
Готье аргын эд нь чинэрэн босож эхлэхийг мэдрэв. Ноэль түүний хөлийг долоосоор бүр доошлон, хөлийн эрхий хурууг нь хөхөж эхлэв. Одоо Готьегийн эрхтэн туйлдаа хүртэл хатууран чангарав. Ноэль түүнд сэхээ авах чөлө өгсөнгүй. Дээрээс нь мордлоо. Түүний аргын эдийг оруулахад бүсгүйн үтрээний халуун Ноэлийн түрхэж өгсөн тостой нийлээд Готьегийн хүсэл тачаал тэсэхийн аргагүй бадрав. Ноэль дээр нь галзуу мэт хөдлөхийн сацуу солгой гараараа илж таалахад нь халуу оргиж эхлэв. Түүний эрхтэнд түрхсэн тосны найрлагад гаа орсон нь сэрүү татах сэрэл үүсгэж, энэ хүүхний биеийн халуунтай нийлээд ёстой л нэг галзуурахад ганц хуруу дутаж байлаа.
Тэр хоёр янаг амрагийн тоглоомоор нэгэн шөнийг өнгөрүүлэхэд Ноэль учрах бүрд нэг өөр янзаар үзэж байв. Энэ бол Арман Готьегийн энэ насанд үзээгүй урин тачаангуй туршлага байлаа. Арман Готье өглөө нь,
-Босох тэнхээ минь хүрвэл би чамайг дагуулж нэг газар цай ууя гэхэд нь,
-Орондоо хэвтэж байгтун гэж Ноэль хэлээд ханын шүүгээний дэргэд очиж, Готьегийн гэрийн дээлний нэгийг өмсөөд,
-Би удахгүй эргэж ирнэ гэжээ.
Ноэль унтлагын өрөөнд эргэж ирэхдээ амтат жүржийн шүүс, хиам, сонгинотой ер бишийн амттайхан шарсан өндөг, хар кофеноос бүрдсэн өглөөний цай авчирлаа. Готье энэ бүхнийг хараад ихэд таашааж,
-Чи өөрөө юм идэж, уухгүй юу гэсэнд Ноэль толгой сэгсэрч,
-Үгүй гээд зөөлөн сандалд сууж, түүний цай хоолоо идэж, уухыг харж байв.
Ноэлийн өмссөн гэрийн дээлхийн задгай энгэрийн цаанаас эрүүл чийрэг сайхан мээм цухуйж, даахиран сул унжсан үстэй Ноэль шөнийнхөөсөө ч илүү гоо үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Ноэлийн тухай Арман Готьегийн бодол үндсээрээ өөр болжээ. Үгүй дээ, энэ хүүхэн зүгээр нэг эрийн дэвсгэр төдий биш, үнэлж баршгүй эрдэнэс байна. Гэхдээ Готье театрын ажилд зүтгэж ирэх завсар цөөнгүй эрдэнэс үзсэн болохоор энэ хүүхэн хэчнээн хөөрхөн, амраглан цэнгэхэд хэчнээн бахтай ч тайзан дээр гарахыг унан хүсдэг мэргэжлийн биш хүүхэнд үнэт цаг, найруулагчийн авьяас чадвараа дэмий үрэхгүй. Готье театрын урлагт дэндүү үнэнч. Энэ урлагт ихэд буурьтай ханддаг.
Готье урьд орой нь Ноэльтой нэг шөнийг өнгөрүүлээд өглөө нь сална гэж бодож байсан. Одоо бүсгүйн хийсэн цай хоолыг ууж идэж, түүнийг ажин ширтэж байхдаа тайзан дээр гарах хүсэл эрмэлзлийг нь өөхшүүлэхгүйгээр яавал энэ хүүхнээс уйдтал дэргэдээ байлгах вэ гэж гэнэт бодов. Бүсгүйг ямар нэг юмаар биедээ татах ёстой гэдгийг ойлгоод болгоомжтой хандахаар шийдэж,
-Чи Филипп Сорельтой суух гэж байгаа юм уу? гэв.
-Үгүй л дээ. Би тэгж хүсээгүй гэж Ноэльь хариулав.
За ингээд эхлэх шив.
-Чи тэгээд юу хүсэж байгаа юм бэ? гэж сонирхсонд,
-Танд хэлсэн шүү дээ. Жүжигчин болохыг хүснэ гэж Ноэль тайван хариулав.
-Тийм л дээ гэж Готье зөвшөөрөөд,
-Миний танилуудын дотор тайзны урлагийн хичээл зааж чадах хүн олон бий. Би чамайг тэдний нэг рүү явуулъя ... гэсэнд Ноэль үгийг нь таслан,
-Үгүй ээ гэв.
Бүсгүй Готьегийн юу хэлсэнн бүхнийг зөвшөөрөхөд бэлэн байгаагаа харуулан өөдөөс нь эелдэг зөөлөн харж байлаа. Хэдий тийм боловч Ноэлийн ган болд мэт зориг шийдвэр хатуу байгааг Готье мэдрэв. “Үгүй” гэх үгийг хилэгнэсэн, зэмлэсэн, урам хугарсан, дургүйцсэн гэх мэт олон янзын өнгө аястай хэлж болно. Ноэль энэ үгийг зөөлөн хэлсэн боловч ухарч няцахгүй гэдэг нь туйлын тодорхой байлаа. Готьегийн анх санаснаас хавьгүй илүү хэцүү учрал таарчээ. Арман Готье энэ хүүхнийг нэг хөөгөөд явуулъя гэж бодов. Урьд олон хүүхнийг тэгж байсан билээ. Тэгтэл мартагдашгүй сэрэл сэтгэгдэл амталж үзсэнээ санаад хэрэв энэ хүүхнийг ингээд явуулчих юм бол дүүрсэн тэнэгийн үлгэр болно гэж бодлоо. Яах вэ, ийм хүүхний төлөө бүр мөсөн бууж өгөхгүйгээр жаахан ухарч болох юм.
-За яах вэ, би чамд нэг жүжиг өгье. Энэ жүжгийг үзэж танилцаад, бүгдийг цээжилсний эцэст надад уншиж өгөөрэй. Чамд авьяас байна уу, үгүй юу үзье. Үүний дараа чамайг яахыг шийдье гэв.
-Баярлалаа, Арман.
Ноэлийн энэ талархалд ялж дийлсэний баяр юм уу, сэтгэл ханасан байдал мэдэгдсэнгүй. Ийм л байх ёстой гэсэн янзтай байв. Готьегийн сэтгэлд анх удаа жаахан эргэлзээ төрсөн ч цаг зуурын инээдэмтэй сул байдал гэж бодоод өнгөрөхийг хичээв. Готье хүүхнүүдийг эвийг олж чаддаг билээ
Ноэлийг хувцсаа өмсөж байх хооронд Арман Готье дүүрэн номтой ажлынхаа өрөөнд орж, тавиур дээрх уншиж элээсэн ботиудыг түргэн зуурт шүүж үзэв. Тэгээд ёжтойхон инээмсэглээд Еврипидийн “Андромах”-ыг сонгож авсан нь ямар ч жүжигчинд ахдахаар сонгодог жүжиг байлаа.
-Май, үүнийг ав хонгор минь. Ролийг цээжилсний дара хоёулаа хамт хичээллэнэ гэж Готьег хэлэхэд,
-Баярлаа, Арман аа. Та ингэсэндээ харамсахгүй гэж Ноэль хариулав.
Готье өөрийн арга залийг бодоод байх тусам сэтгэл хөгжилтэй болж байв. Ноэль ролио цээжлэхэд нэг, эсвэл хоёр долоо хоног хэрэгтэй болно. Бүсгүй ердөө зүгээр хүрч ирээд ийм их юм цээжилж чадахгүй гэдгээ хэлэх биз. Тэгэхэд нь Готье түүнийг өрөвдөж, жүжигчний ажил хэчнээн хэцүү байдгийг тайлбарлаад, тайзан гарах эрмэлзлээр өөрсдийн харилцааг гутаахгүй, энгийн аятайхан байлгаж болно.
Ноэлийг Филипп Сорельтой хамт байсан байрандаа эргэж ирэхэд Сорель шал согтуу хүлээж байв.
-Муу өлөгчин. Чи урьд шөнө хаана хоносон бэ? гэж хашхичлаа.
Хүүхний юу хариулах нь түүнд хамаагүй байжээ. Сорель биеэ өмөөрч хэлэх үгийг нь сонсож, сайн зодоод, өвөртөлж уучилж өнгөрүүлнэ. Гэтэл Ноэль биеэ өмөөрөхийн оронд шууд,
-Би өөр эртэй хоноод ирлээ, Филипп ээ. Би юм хумаа авахаар ирлээ гэж түс тас хэлжээ.
Гайхаж мэлэрсэн Сорель өөдөөс нь итгэж ядсан байдалтай харав. Ноэль юм хумаа чемадонд хийхээр унтлагын өрөөнд орлоо.
-Ноэль минь, битгий тэгээч дээ. Чи, бид хоёр бие биедээ хэчнээн хайртай билээ. Хоёул ханилан сууя гэж Сорель гуйв.
Энэ мэтээр зүйл зүйлийн учир шалтгааныг тоочин, хагас цаг орчим аргадан гуйж, ихийг амлаж, сүрдүүлэн занаж янз янзаар үзжээ. Энэ хооронд бүсгүй юм хумаа цуглуулж аваад яваад өгчээ. Сорель түүнийг яагаад алдсанаа ойлгосонгүй. Ер нь бүсгүйг хэзээ ч эрхэндээ оруулж чадаагүйгээ огт мэдээгүй ажээ.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Dec.01.14 10:46 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 985
***

Арман Готье шинэ жүжиг найруулан тавьж, хагас сарын дараа анхны тоглолтыг нь хийх гээд толгой өөд татахгүй ажиллаж байв. Өдөржин театр дээр бэлтгэл сургуулилт хийлгэж өнжинө. Готье нэг жүжиг дээр ажиллаж байхдаа өөр юу ч бодох чадалгүй байдаг. Түүний суу билэг нь зарим талаар найруулан тавих гэж буй жүжиг дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж чаддагаар нь тайлбарлагдана.
Ийм үед түүнд театрын байр, сургуулилж байгаа жүжигчдээс өөр чухал юм байдаггүй ажээ. Өнөөдөр бол бусад өдрөөс ялгаатай байлаа. Ноэлийг бодоод, түүнтэй нэгэн гайхамшигт шөнийг өнгөрүүлснээ бодоод байлаа. Жүжигчид ямар нэг үзэгдэл тоглочихоод Готьегийн саналаа хэлэхийг хүлээж байхад мань хүн түүнийг нь огт анхаараагүйгээ сая мэдэж байв. Тэгээд өөрөө өөртаа уурлан ажилд хамаг анхаарлаа төвлөрүүлэх гэж биеэ албадавч Ноэлийн нүцгэн биеийг санаж, өөрийг нь янз янзаар элдэвлэн оролдсоныг эргэн санаад ондоо юм толгойд нь орж өгөхгүй байлаа. Нэгэн үзэгдлийн дунд хэрд мань хүний өнөөх нь босчихоод тайзан дээгүүр хөлхөж байгаагаа гэнэт мэдэж хэрдхийн цочлоо.
Тэр хүүхний чухам юу нь тэгж асар их сэтгэгдэл төрүүлэв гэдгийг Готье задлан шинжилж, эргэцүүлэн бодох ухаанаараа ойлгохыг хичээв. Ноэль хөөрхөн хүүхэн. Гэвч Готье энэ дэлхийн хамгийн хөөрхөн зарим хүүхэнтэй хонож л байсан. Ноэль үүл борооны хэрэгт ховорхон уран чадамгай юм. Гэвч Готье ийм эрдэм чадал эзэмшсэн өөр хүүхэнтэй ч хонож үзсэн. Ноэль ухаантай ч сод авьяастан биш. Чухам юу болохыг Готье яагаад ч ойлгож дөнгөсөнгүй.
Ноэлийн “үгүй” гэж зөөлхөн хэлснийг санаад учрыг ойлгох шиг санагдлаа. Энэ бүсгүйд яагаад ч давагдашгүй үл ойлгогдох хүч байгаа нь мэдрэгдэв. Чухам ийм нэгэн хүчтэй ачаар өөрийн санасанд хүрч чаддаг байна. Түүнд хүрч болшгүй нэг зүйл байх шиг. Ноэль түүний санаснаас илүү сэтгэлийг нь татаж чадсаныг Арман Готье бусад эрчүүдийн нэгэн адил ойлгож байлаа. Ноэль Готьег ердөө огт тоомсорлохгүй үлдсэн н эр хүний ихэмсэг сэтгэлийг нь хөнджээ.
Готье бүтэн өдөр сэтгэл нь үймэрч өнжив. Орой болохыг аймар муухай тэсэн ядан хүлээж байлаа. Бүсгүйтэй хонох гэж яарсан нь бус. Ердөө л ялигүй юмыг өсгөж, ямааг тэмээ болгож байна гэж өөртөө нотлох гэсэн хэрэг. Ноэльд урам хугарахыг үзэж, түүнийг амьдралаасаа авч хаяхыг хүсэж байв.
Арман Готье тэр орой Ноэльтой үүл борооны явдал үүсгэж байхдаа бүсгүйн бүх арга мэхийг зориуд сайн анхаарч, түүний нөлөө нь сэтгэлийг хөндөхгүй, зөвхөн биед хүрэлцэх нөлөөгөөр хязгаарлагдаж байна гэж өөртөө итгүүлэхийг хичээв. Тэгсэн чинь эндүүрсэн байжээ.
Ноэль гагцхүү Готьед таатай сайхан байлгахыг хичээн бие, сэтгэлээ бүхэлд нь түүнд өгч байлаа. Готье энэ насандаа үзээгүй цэнгэлийн манлайг эдэлж, цээж дүүрэн бахдан баярлав. Өглөө болоход Готье залуу бүсгүйд бүр илбэдүүлж гүйцсэн байлаа.
Ноэль түүнд дахиад өглөөний цай хийж өгөв. Энэ удаа гахайн өөх, чанамал жимстэй зөөлөн хуймаг, халуун кофе авчирч өгсөн нь гайхалтай сайхан байлаа.
Готье өөрөө өөртөө “За чи нүдээ баясгам хөөрхөн царайтай, хоол сайн хийдэг, өвөртлөхөд элдэвтэй хүүхэн оллоо. Болдог хэрэг ээ. Харин энэ хүүхний биеийг эдэлж, гарын хоол цайг идэж ууснаас хойш одоо ярих цаг болсон юм биш үү. Энэ хүүхэн надад юу ярих билээ дээ. Чухамдаа юу ч байсан хамаагүй” гэж хэлэв.
Уншуулахаар өгсөн жүжгийн тухай дахин дурссангүй. Ноэль нэг бол мартчихсан, үгүй бол цээжилж чадаагүй болов уу гэж Готье найдаж байлаа. Бүсгүйг өглөө явахад өдөр хамт хоол иднэ гэж амлав.
-Чи Филиппийг хаяж чадах уу? гэж Готьег асуухад,
-Би түүнийг хаячихсан гэж Ноэль хариулжээ.
Готье хэсэг зуур өөдөөс нь анхааралтай ширтэж байснаа,
-Ойлголоо гэв.
Үнэндээ бол ойлгоогүй. Юу ч ойлгоогүй байжээ.

***

Шөнийг бас л хоёул хамт өнгөрүүлэв. Голдуу амраглан цэнгэж, завсар чөлөөгөөр нь ярилцаж байлаа. Ноэль түүнийг үнэнээсээ сонирхож байгаа нь илт тул Готье олон жил хүнд яриагүй юмаа бүсгүйд ярилаа. Өөр хэнд ч ийм нарийн ширийн юм ярьж байсангүй. Бүсгүйд уншуулахаар өгсөн жүжгийн тухай яриа үүсгэсэнгүй. Готье асуудлыг овжин шийдвэрлэж чадлаа гэж дотроо баярлаж байжээ.
Маргааш орой нь хоолны дараа Готьег унтлагын өрөөнд ороход,
-Хүлээж байгаарай гэж Ноэль түүнийг зогсоов. Готьег өөдөөс нь гайхан харсанд,
-Чи надаар жүжиг уншуулж сонсоно гэж амласан шүү дээ гэж Ноэль хэлэв.
-Тийм л дээ. Чамайг бэлэн болсон цагт хэзээ ч болно гэж Готье ээрч түгдрэн зөвшөөрөв.
-Би бэлэн байна гэхэд нь Готье толгой сэгсэрч,
-Чамд зүгээр нэг уншуулах гэсэн юм биш ээ, хонгор минь. Цээжилсний чинь дараа сонсох гэсэн юм. Тэгээд чиний ямаршуу жүжигчин болохыг үзье гэхэд нь,
-Би цээжилчихсэн гэв.
Готье мэл гайхан өөдөөс нь ширтлээ. Бүх ролийг гуравхан хоногийн дотор цээжилсэн байх ёсгүй дээ.
-Чи сонсоход бэлэн байна уу? хэмээн Ноэлийг асуухад Арман Готьед өөр зам үлдсэнгүй.
-Бэлэн байна гээд өрөөний гол руу зааж,
-Энэ чиний тайз болог. Би үзэгчийн танхим болно... гээд буйдан дээр тухлан сууж авлаа.
Ноэль жүжгийг тоглож эхлэхэд Готьегийн хамаг биеийн арьс биржийв. Энэ бол тоглолт зохих хэмжээнд хүрч байгаагийн тэмдэг. Готье жинхэнэ авьяас билэгтэй тулгарахаараа ингэдэг аж. Ноэль одоо даруй хашир жүжигчний чанарыг харуулсан ч юм биш. Бүсгүйн хөдөлгөөн, дохио зангаа бүрд туршлагагүй байдал ил мэдэгдэж байв. Гэвч энгийн чадвараас илүү нэг юм байв. Ноэль үнэнхүү чин сэтгэлийн угаас тоглож, төрөлхийн авьяас билэг нь үг өгүүлбэр бүрийг шинэ өнгө аялгатай болгож байв. Ноэлийн нэг хэсэг үгийг дуусгасны дараа,
-Чи хэзээ нэгэн цагт алдартай жүжигчин болж чадах билээ. Би үнэнээсээ хэлж байна. Чамайг Жорж Фабер руу явуулъя. Тэр бол Францад жүжгийн урлагийн тухайд хамгийн сайн багш. Түүнтэй хичээллэж байгаад... гэж Готье үнэн сэтгэлээсээ өгүүлсэнд,
-Үгүй гэжээ.
Готье гайхав. Дахиад зөөлөн дуугаар “үгүй” гэж байна. Наанаа зөөлөн ч цаанаа буцалтгүй хатуу сонсогдож байв. Готье гайхан сандарт,
-Юу үгүй гэж. Фабер хавьтсан хүнээ авдаггүй. Голлох жүжигчидтэй л хичээллэдэг юм. Намайг гуйвал чамайг авах байх гэхэд нь,
-Би чамтай л хичээллэнэ гэж Ноэль мэдэгджээ.
Готье өөрийн цээжинд хилэн бадарч байгааг мэдэн,
-Би жүжигчин бэлтгэдэггүй. Би сурган хүмүүжүүлэгч биш. Би мэргэжлийн жүжигчидтэй ажилладаг юм. Чамайг мэргэжлийн жүжигчин болсон цагт ажиллана. Ойлгов уу? гэж уурсан өгүүлэхэд нь Ноэль толгой дохиод,
-Тийм ээ, ойлгож байна гэхэд нь,
-Ойлгосон бол сайн байна гэж Готье хэлээд бүсгүйг тэврэв
Бүсгүй хариуд нь халуун сэтгэлээр үнсэн тааллаа. Готье дэмий сэтгэлл зовсноо сая мэдэв. Ноэль бусад хүүхнээс ялгаагүй юм байна. Хүний захиргаанд байх дуртай юм байна. Энэ бүсгүйтэй харилцахад цаашид бэрхшээл гарахгүй биз.
Хоёул шөнө үүл борооны явдал үүсгэхэд Ноэль урьд урьдынхаасаа гайхамшигтай байлаа. Өдөр жаахан ам муруйсан нь бүсгүйн дур хүслийг сэргээсэн юм болов уу гэж Готье бодов.
Тэгээд мөн тэр шөнө Ноэльд,
-Чи гайхалтай сайн жүжигчин болж чадна. Тэгвэл би чамаар бахархана гэсэнд,
-Баярлалаа, Арман аа гэж шивнэв.
Өглөө нь Готье Ноэлийн хийсэн цай хоолыг идээд театр руугаа явжээ. Өдөр нь утаствал бүсгүй түүнд хариу өгсөнгүй. Орой нь гэртээ ирэхэд Ноэль байсангүй. Готье тэсч ядан түүнийг удтал хүлээсэн ч Ноэль ирээгүй учир гай зовлон тохиосон юм болов уу хэмээн сэтгэл зовсоор шөнөжин цурам хийлгүй хонолоо. Тэрээр гэр рүү нь утастахад бас л утсаа авсангүй. Ажил тарсны дараа Ноэлийн очвол хэн ч хаалга нээсэнгүй.
Дараагийн долоо хоногт Готье өвчтэй юм шиг байлаа. Жүжгийн сургууилт нь болж өгсөнгүй. Жүжигчдийг загнаж зандран сэтгэлийг нь үймүүлж гүйцэв. Тэгэхэд нь туслах найруулагч нь нэг өдөр завсарлаж, сэтгэлээ тайвшруулахы санал болгоход Готье зөвшөөрөв.
Жүжигчдийг явсны дараа Готье тайзан дээр ганцаараа сууж байхдаа юу болсныг эргэцүүлэн бодож үзээд Ноэлийг од болон гялалзахыг санаархсан, нэр алдарт дуртай, худалчийн сэтгэлтэй ердийн нэг муу хүүхэн байна гэж дүгнэв. Готье дотроо бол Ноэлийг буруутгах гэж оролдоод энэ нь утгагүй зүйл гэдгийг удалгүй ойлголоо.
Ноэлийг эргүүлж авах хэрэгтэй. Арман Готье шөнөжин Парис хотын гудамжаар тэнэж, түүнийг хэн ч танихгүй жижиг гуанз баараар хэсч, согтотлоо архидаж байв. Ноэлийг яаж олох вэ гэж толгойгоо эргэтэл бодоод юм бодож сэтгэж чадсангүй. Ноэлийн тухай асууж ярьчихмаар нэг хүн байхгүй. Филипп Сорельтой яривал яадаг юм. Үгүй дээ, энэ тухай бодсоны ч хэрэггүй.
Ноэлийг алга болсноос хойш долоо хоногийн дараа Арман Готье үүрийн дөрвөн цагт гэртээ шал согтуу ирэв. Үүдээ онгойлгоод зочлох өрөөнд орвол гэрэлтэй байлаа. Нэгэн зөөлөн сандалд Ноэль гэрийн хувцастай ном бариад эвхрэн сууж байснаа Готьег харж өөдөөс нь инээмсэглэн,
-Сайн уу, Арман аа гэжээ.
Готье нүд бүлтийн ширтэв. Баярласандаа зүрх нь булгилан дотор нь онгойхыг мэдэрч, баярын магнай тэнийжээ.
-Маргаашаас хичээллэж эхэлье гэж Готье хэлжээ.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: May.27.15 2:42 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: May.27.15 2:26 pm
Posts: 3
vrgeljlel bgaa bizdee


Top
   
PostPosted: May.27.15 3:05 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 173
Eniig duusgachixguin bx daa...?:?:?

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Jun.24.15 1:58 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Feb.06.13 7:50 pm
Posts: 79
Гишvvн
Joined: May.31.13 10:49
am
Posts: 958
Зээ, намрын дунд сарын шинийн 28-
ны тун дажгүй өдөр. Эл өдөр номын
үйл эхлүүлэхэд сайн тул алдарт адал
явдалч Сидний Шелдоны "Дэлхийг
донсолгосон шүүх хурал"-ыг форумд
оруулахаар шийдлээ. Таалан болгооно
уу!
уул шугамандаа ингээл их л аятайхан эхэлж байсиймсан ....


Top
   
PostPosted: Feb.12.16 3:42 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Feb.12.16 3:28 pm
Posts: 5
harin tiin. bhgui shu


Top
   
PostPosted: Feb.18.16 12:55 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.11.15 2:33 pm
Posts: 20
ehelsenee duusgahguimu, huleegeed l bgashuu :brows:


Top
   
PostPosted: Dec.08.16 12:18 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Dec.08.16 12:10 pm
Posts: 3
hi? ene zohioliig unshij duusgamaar bnaa, oruulaad uguuch pls....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited