#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.17 9:58 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 13 posts ] 
Author Message
PostPosted: Jul.25.14 6:20 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Харри Поттерт дуртай уншигчиддаа зориулан "Харри Поттерын 8-р ном"-ыг өөрийн төсөөллөөр зөвхөн сонирхлын журмаар үргэлжлүүлж байгаа болно. Номын нэрийг төгсгөлдөө бодож олсон нь илүү дээр санагдлаа. 19 жилийн дараах амьдрал үргэлжилж байна. Алдарт Ролинг бус энгийн нэгэн үргэлжлүүлж байгаа тул үйл явдалд урам хугарч магадыг урьдчилан санууллаа.

Энэхүү шинэ номыг уншихаас өмнөх 7 дах номны "Төгсгөл" бүлгийг дахин нэг эргүүлж үзээрэй.

Sienna


ҮДЭЛТ
Бүлэг 1

Хүүхдүүдийг нь суулгасан Хогвартсын галт тэрэгний сүүлчийн бараа тасарсны дараа Рон Харрируу найдангуй харж нэг нүдээ ирмэлээ. Харри түүнийг ойлгов бололтой Ронд хандаж,

- Рон би өнөөдөр бүтэн өдрийн чөлөө авчихсан болохоор хамтдаа Цоорхой тогооруу явахгүй юм уу. Чамайг цөцгийтэй шар айргаар дайлахад бэлэн байна гэлээ.

- Бурхан минь би ч бас Розаг анхныхаа жил Хогвартсруу явж байгаа болохоор өдрийн чөлөө авчихсан гэж Рон дэмжингүй хэлээд Хюго чи Лилитэй цуг Жорж ахынхаа тоглоомын газарт тоглохыг хүсч байгаа биздээ гэв.

Балчир Хюго баярлан хашгираад Лилиг хөтлөөд Роны гарлуу зүтгэв. Рон бушуухан хүүгээ Гермионаруу эргүүлээд хонгор минь ээжтэйгээ шүү ээжтэйгээ хамт шүү гэж үглэлээ.

Гермиона түүнрүү харж хөөрхий Роза минь ямар хүүхдүүдтэй нэг тасалгаанд орсон бол, сандарч байгаа болов уу гэж бодохын оронд цөцгийтэй шар айраг эрхэмлэж байдаг таарчдээ гэж янзгүйхэн өгүүлэв.

- Харри намайг урьж байна шүү дээ чи өөрөө сонсоо биздээ гэхэд Харри өлгөн авч, санаа зовох хэрэггүйдээ Альбустай нэг тасалгаанд ороод шоколан мэлхий идэж байгаа байх тэгээд ч тэнд бас Жеймс байгаа тэр Розаг хамгаална гэж тайвшрууллаа.

Цөцгийтэй шар айраг ганц та нарт ч зориулагдаагүй байх шүү уг нь бүгдээрээ өдрийн хоолонд хамтдаа орно гэж бодсон юм сан гээд явъя хүүхдүүдээ гэж Гермиона дурамжхан дуудав.

- Долоохон хоног, ердөө долоохон хоногийн өмнө хүүхдүүдээ Хогвартс үдэж өгнө гээд бүгд хамтдаа чиний санаачлагаар хооллоо биздээ гэж Рон чангаар бухимдан өгүүлэв.

- Розагаас аль тэнхимд хуваарилагдсан тухай уулийн шуудан ирэхэд гэртээ ирээгүй байгаад үзээрэй гэж Гермиона сүрдүүлээд Жинни бүгдээрээ миний машинаар Цоорхой тогооруу явцгаая гээд үүдрүү зүглэлээ.

- Уулийн шууданг хурдан иртэл нь илбэд л дээ гэж Рон мөчөөгүй өгөхгүй араас нь хэлэв.

- Лили охин минь хөгжилтэй байгаарай Рон ах, аав хоёр нь түрүүлээд явлаа, баяртай Гермиона, Хюго гээд Харри Роны хамт тасхийн дуугараад шилжин одлоо.

Яасан бэ Гермиона гэж Жинни есөн бүхэл дөрөвний гуравдугаар тавцангаас гарч Гермионагийн маглын машинруу алхаж байхдаа асуув.

- Рон. Тэр ердөө жолооны шалгалт өгсөн даруйдаа 7 хоног ч болоогүй байж машинаа өнөө өглөө заавал өөрөө барьж биднийг хүргэнэ гэж зүтгэсэн.

- За яахав дээ Розаг анхныхаа хичээлийн жилд нь өөрөө хүргэж өгөхийг хүссэн байлгүй дээ, та нар ч бүрэн бүтэн ирсэн байна гэж Жинни тайвшруулав.

- Бурхан минь бүрэн бүтэн ирсэн нь замын турш уншсан миний шившлэгийн ач. Тэр гэр бүлээ эрсдэлд оруулж байж бас сайн сураагүй машин жолоодно гэж зүтгэсэн гэж бухимдан өгүүлсэнээ гэнэт зогсож чангаар дуу алдав.

Бүгд зог тусан Гермионагийн гөлөрсөн зүг тийш хараад Жинни бас аяархан дуу алдав. Гялталзсан хар үстэй үзэсгэлэнтэй бүсгүй гартаа хөтөлсөн 4 орчим насны хөөрхөн охины хамт тэдний зүг яаравчлан ирж Гермиона чи юу, аа бас Женни Уизли гэж ээлжлэн тэвэрч авлаа.

- Ямар олон жил уулзсангүй вэ Чжоу Чан. Чи гайхалтай харагдаж байна, ирландаас буцаад ирээ юу гэж Гермиона дуу алдан хэлэв.

- Ирээд 1 сар ч болоогүй байна та нартай тааралдсандаа үнэхээр баяртай байна чамайг Ронтой суусан гэж мэдсэн бодвол энэ танай хүү байх гэж улаан шаргал үстэй Хюгоруу харж инээмсэглэв.

- Харин Женни чамайг Харритай гэрлэсэн гэж сонссон гэхэд Женни инээмсэглэн толгой дохиж тиймээ одоо би Женни Поттер гэж засч хэлээд харин энэ манай охин Лили гэж танилцууллаа.

- Та нартай эргээд уулзахад хичнээн таатай байна вэ. Бид эргээд уулзалдана гэдэгт итгэлтэй байж болох уу би эндээ амьдрахаар бүр буцаж ирсэн гээд энэ бол Арелия миний охин эд нар бол ээжийнх нь чамд олон удаа ярьж байсан найзууд маань юм гэж Чжоу хэллээ. Охин ээжийнхээ ард ороод жижигхэн саваагаа даллаж “Лисантус” гээд цэцгийн баглаа гаргахад Лили, Хюго хоёр баярлан алга ташив.

- Сайн уу Арелия гэж бахархсан өнгөөр Гермиона мэндлээд Чжоуд хандан, өнөөдөр бас хэн нэгнийг Хогвартсруу үдэж гаргаа юу? Бидний охин энэ жилийн шинэ сурагч болохоор миний сэтгэл сайн явж хүрсэнийг нь мэдэх хүртэл санаа зовсоор л байх болно.

- Үгүй дээ. Би зүгээр л. Арелия маань Хогвартсын галт тэрэг хэзээ ч үзээгүй. Би түүнийг тэнд сургана гэж бодож байгаа болохоор өнөөдөр үзүүлэхийг хүссэн юм. Түүнд их таалагдсан.

- Үнэхээр сайхан уулзалт байна. Даанч одоо бид Цоорхой тогооруу явж байгаа юм л даа чи хамт явах уу?

- Харамсалтай нь өөр тийшээ явах нь, дараа уулзахыг бол тэсэн ядан хүлээнэ шүү.

- Чи хаягаа өгвөл чамруу ууль илгээе гэж Гермиона хэлэхэд Чжоу инээмсэглэн тэгэлгүй яахав Харригаар дамжуулаад шинэ хаягаа өгье баяртай Жинни, бүгдээрээ баяртай гэж даллаад охиноо хөтлөн явлаа.

Мэл гайхсан Гермиона арайхийн баяртай гэж амаа хөдөлгөөд Жиннирүү мэлэрсэн байдалтай харсаар алхав. Жинни инээмсэглээд тиймээ Харригаас шинэ хаяг аваарай гэж Гермионаг дооглоод Лили, Хюго хоёрыг машины арын суудалд томоотой байхыг сануулаад суулгаж байв.

Гермиона машинаа асаахыг яарсангүй.

- Жинни энэ чинь юу гэсэн үг вэ. Өчнөөн жил үзэгдээгүй, бараа сураггүй байсан Чжоугийн гэрийн хаягийг яахаараа Харри мэддэг билээ. Надад тайлбарлаад өгөөч гуйя.

- Тиймээ тэр үнэн хэлж байна. Чжоу эргэж ирээд хэдхэн хоногийн өмнө Харритай тааралдсан байна лээ.

- Гэсэн ч Харри түүний ууль болчихоогүй байгаа биздээ.

- Харригийн хэлтэст нэг сул ажлын байр байгаа юм байх. Харритай анх уулзаад эндээ амьдрахаар шийдээд ажил хайж байгаагаа хэлэхэд тэр ажлыг Чжоуд санал болгосон гэж надад хэлсэн шүү гэж Жинни дурамжхан тайлбарлав. Бас байшин хайж байгаа юм байх, амьдрах байшингаа олсны дараа ажилд орохдоо Харрид хаягаа хэлэх юм байлгүй гээд санаа алдлаа.

Мммм гэж Гермиона дуугараад Цоорхой тогоо хүртэл тэд хоорондоо дахин юм ярилгүй явсаар “Хөл толгойгүй үймээн”-ний өмнө ирэхэд Лили, Хюго хоёр баярлан хашгирч хашгиран гүйлдсээр дотогш оров.

Тэднийг араас нь байшингийн хаалгаар шагайв уу үгүй юу нисдэг шүүр унасан Анжелина гэнэт дэргэд огцом тоормослоод Гермионаг цочоолоо. Сайнуу охидоо 1 цаг тоглоход хүүхэд бүр 1 галлеон, гэхдээ садан төрлийн холбоогоо бодоод ирж авах хүртэл чинь хүүхэд тус бүр 2 галлеон, бас гайхалтай шидтэн тэднийг асрана шүү гэж инээд алдан хэлэв. Чи ч Жоржийг бодвол хамаагүй өгөөмөр юмаа гэж Жинни егөөдөөд, хүүхдүүд маань Хогвартсруу явчихаад байна гэж хэлэв.

- Асуух гэж л байна шүү дээ гээд Роза, Альбус хоёр гарт тэргэндээ анх удаа суухдаа хэр байвдаа гэж Анжелина эелдэг гэгч нь Гермионагаас асуув.

- Тэд их сайн байсан, тэднийг Хагрид хүлээн авч байгаа нь бас ч гэж сэтгэл жаахан тайвшруулж байна гэж Гермиона хариулав.

Жинни түүнээс Гермионатай бид хоёр цөцгийтэй шар айраг уухаар явах гэж байна чи нэгдэх үү гэж асуув.

- Протего гэж Анжелина саваагаа даллаад бие биеэсээ зууралдан уйлалдаж байсан хоёр бяцхан хүүг салгаад, дүү нар минь намайг байхгүйд жинхэнэ хөл толгойгоо алдана шүү дээ та хоёр яв гээд дээд давхарруу нисэн одов.

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Last edited by Sienna on Jul.26.14 1:43 am, edited 6 times in total.

Top
   
PostPosted: Jul.25.14 6:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Хөөх.


Top
   
PostPosted: Jul.25.14 9:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Удивительно :think:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jul.25.14 10:08 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
? Siena uuruu zohioson yumuu. Urgeljlel baigaa baih gej naidaj bnshuu


Top
   
PostPosted: Jul.27.14 3:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Кк хөөрхөн юм. Уншаад л байя. Баярлалаа Сиенна :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.27.14 3:56 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: Jan.20.14 11:50 am
Posts: 1723
хаха арай л уянгийн юм аа


Top
   
PostPosted: Jul.27.14 10:16 pm 
Offline
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 2978
Masgu wrote:
Хөөх.

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Jul.29.14 8:14 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4709
:wd:

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Sep.10.14 9:22 pm 
Offline
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 2978
ene yu bolsn be

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Sep.10.14 11:33 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн

Joined: May.08.14 2:08 pm
Posts: 122
Үлгэрт итгэдэг хүүхдүүдийн хөх хавдаагаад хаашаа хүн бэ?


Top
   
PostPosted: Sep.17.14 10:35 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн

Joined: Jun.24.04 7:24 pm
Posts: 2389
za ene Sienna gej nuhur neg yum ingej ehluuleed hayadag ni gem bish zan 5 jiliin daraa l daraagiin heseg ni oroh baih


Top
   
PostPosted: Mar.16.15 3:14 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Sienna haana bn aaa :p

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Aug.11.15 5:59 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Жил болгоны 7 сарын 25 26 хавьцаа орж ирдэг зохиолч маань яав аа? Хаачив аа? Санаа зовчлоо :??:

_________________
:guitarchin:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 13 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited