#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.23.17 3:46 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 91 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jun.04.14 11:37 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
—Яагаад дуугарахгүй байна?
—Шаардлагагүй байхад юугаа ярих билээ? гэж Николка хүүхний аясыг дагуулан өгүүлж,— Сэтгэлд таараагүйсэн бол аль хэзээний явчихалгүй яах вэ дээ. Энэ ажил миний санаанд таарч байна гэв.
Малчид сайшаан инээмсэглэцгээж, дахиад ам өрсөлдөн Николкаг магтацгааж гарав.
Иванова үнэн санаанаасаа гайхаж,
—Үгүй ер дөө! Жил болсны эцэст чамайг ийм өөдрөг бодолтой байна гэж даанч бодсонгүй. Естой эр хүн! Чиний тухайд би сэтгэл хангалуун байна. Манайд орос малчин ерөөсөө байгаагүй, харин нэг хүн малчин болох гэж оролдсон боловч гурван сарын дараа ид шумуулын үеэр зугтаад алга болсон гэж ярилаа.
—Ой! Тийм нэг малчин байсан, байсан хэмээн Аханя толгой дохиж,— Мөн ч ширүүн хурхирна шүү! гээд мань хүн унтаж байгаа хүнийг дүрслэн инээдэмтэй чанга хурхирав.
—Ийм чанга хурхирдаг байсан гэж үү? хэмээн Иванова бүр гайхаж хоцров.
—Яг ингэж хурхирдаг юм. Тэр нюча*— орос хүн биднийг ерөөсөө унтуулдаггүй байсан. Том нюча байсан, гүзээ нь жигтэйхэн том, яг л жирэмсэн авгай гэсэн үг. Эгцхэн толгод өөд огт гарч чадахгүй шүү дээ. «Пфу! Пфу! Хыр-хи! Хыр-хи!» гээд л амьсгаадчихна. Дандаа л хөлс нь асгарч явна. Шумуул жаахан жаахан хазсан, мань эр шумуулыг муухай зүхнэ. Удалгүй тосгон руу явсан. Очиж авгайгаа жаахан жаахан тэмтэрсэн, дахиад буцаж ирсэн гэж яриад явсан. Гэвч эргэж ирээгүй гээд өвгөн ханиалгаснаа малчид руу нүдээ жоготой ирмэж,— Тэр нюча энд бугын мах идсэн байсан хооро?д авгайг нь өөр эр тэмтэрсэн... нэг хөнжилд хоёулаа унтсан... хэмээв. ^
Хүмүүсийн инээх амьсгаанд лааны гал налан бөхийж гологнон хийсэв.
—Энэ Аханя, үгүй, энэ Аханягийн байгааг... Таныг ингэж наргидаг эр гэж ер бодсонгүй гэж Иванова толгой сэгсэрнэ.
—Мань эр ч бусдыг дооглоход амар л даа, авгай нь өөртэй нь цуг нүүгээд явах юм чинь, бас эхнэрээ ганцааранг нь хааш нь ч явуулахгүй юм чинь, харин Шумковын хувьд бол тоглоомтой мантай. Биднийг инээлдэж байхад Василий гутарч суусныг та нар анзаараа биз дээ? Залуухан авгай нь төвд байгаа, гэтэл ямар нэг эр гэтэж байдаг бол яана... Василий, дуулж байна уу? хэмээн Ганя түүнийг егөв.
Энэ удаа Шумковыг дооглоцгоон дахиад инээлдсэнээ дараа нь Ганяд еерт нь мөн халджээ.
—Та нартай ч инээх нэг хэцүү, уйлах нэг хэцүү юм гээд Иванова босрхдоо хөл нь чилсэн байсан учир аягүйрхэн ярвайв.
—Яагаа вэ, дараад суучихаж уу? гэж Фока Степанович асууснаа,— Чи албан тасалгаанаасаа зөөлөн сандал авчирдаг байж гээд Ивановаг үүдэнд очсон хойно,— Дасаагүй болоод л тэр, бидэн дээр ховорхон ирж байна, биднийгээ мартчих юм, мартаж байна шүү дээ, Наталья Петровна гэв.
—Энэ ч ажил, тэр ч ажил гэсээр ерөөсөө зав болохгүй юм, Фока Степанович минь, тэгээд та нар дээр ирнэ гэдэг ч... За, та нар цаагаа манахаа мартав аа.
—Мартахгүй ээ хэмээн Фока. Степанович унтууцаж,— Үгүй ер, зав болдоггүй гэнэ! Гэтэл бугын аж ахуйн цэвэр ашгийг тоолох болохоор цаг олж байна шүү дээ! гэж үглэв.
Тайгын дээгүүр үүрийн жихүүн цэнхэр туяа татав уу, үгүй юү л хүмүүс тооллогын хашаа руу ирлээ. Николка дөнгөж үүрээр л жаахан дугхийх ая таарсан тул жаварт бээцийн байн байн эвшээлгэнэ. Малчид даргатайгаа, нядалгааны бригадынхантай ярилцаж байх хооронд Николка тооллогын хашааг бүтэн тойрч үзэв. Тэр нь дугуйруулж барьсан 150 метр голчтой том хашаа бөгөөд дундуураа гурван хамраар хуваагдсан ажээ. Гурван хашаа нь битүү босоо сургааган ханатай жижгэвтэр дугуй хоригт тулжээ. Хоригийн гурван хаалга их хашааны нэг нэг тасархай руу гарсан агаад хоёр тасархай нь хоосон аж. Гурав дахь хамгийн том хаалганд мал хөөхөд зориулагдсан модон мөртэй аж. Том хаалгатай хэсэгт одоо сүрэг байна. Энэ дугуй хориг ямар зориулгатайг Николка эс мэдэх авч бүх цааг энэ хоригоор цувуулж, хоосон байгаа хоёр хэсэг хашаа руу оруулах болов уу гэж бүдэг бадагхан тааварлана.
Тэрээр энэ бүхнийг үзэхсэн гэж яарна. Бусад хүн ч нэг их тайвшрахыг бодсонгүй, ярилцаж дуусаад бушуухан хашаа давж дотор нь орцгоов.


Top
   
PostPosted: Jun.04.14 11:41 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Скандаад харахаар нэл алдаа, нүдэнд торсоныг зассаар хамаг цаг барчих юм.Татсан алдаа засагчууд маань ажилахгүй байх шиг.
Зөвөлгөө өгвөл сайн байна. :brows:


Top
   
PostPosted: Jun.06.14 11:21 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 154
үнэхээр сайхан зохиол шүү алдаа гайгүй л байна.


Top
   
PostPosted: Jun.06.14 11:56 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Jun.06.14 11:51 pm
Posts: 18
Сайхан зохиол гэдгтйг нь vгvйсгэх хvн олдохгvй шvv


Top
   
PostPosted: Jun.07.14 12:19 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 866
lordie wrote:
Сайхан зохиол гэдгтйг нь vгvйсгэх хvн олдохгvй шvv

Туулсан амьдралаа гуравдагч өнцгөөс харсан дурсамж гэх байх шүү.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jun.07.14 12:38 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Jan.10.14 10:19 pm
Posts: 40
Бага байхдаа уншиж байсан ном. Олон дахин уншсаар байгаад бараг нүдээ аниж байгаад ярьчихж чадахаар болчихсон байж билээ. Хийх юмгүй үедээ л энэ номыг хаанаас нь ч хамаагүй эргүүлээд суучихдаг байлаа.
Яагаад гэдгийг мэдэхгүй. Магадгүй их уншууртай байсан болохоор тэр байх.
Николка-гийн дүр надад их нөлөөлсөн гэж боддог. Би тэр үед өсвөр насанд байсан болохоор төлөвшихөд их чухал нөлөө үзүүлсэн.
Зохиолын үйл явдал найруулга үг хэллэг үнэхээр сайхан.
Бүр цаа маллаж амьдрах хүсэл төрдөг байлаа.
Харин манайд байсан тэр номын сүүлийн хэдэн хуудас алга болчихсон байсан. Тийм болохоор бүүр сүүлд - нөгөө шувууны үүрийг анчид сүйтгэсэн байсан гэдгийг мэдээд их л гонсойж билээ.
ИХ НҮҮДЭЛ - энэ үгийг сонсохоор нэг л сайхан байдаг юм. Энэ бол байгаль дэлхийгээ хайрлах хүн хүнээ гэсэн сэтгэл хэрхэн бага багаар уусан алга болж байга талаархи сайхан зохиол оруулж байгаад баярлалаа


Top
   
PostPosted: Jun.08.14 1:46 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Ганя, Шумков,Аханя, Иванова дөрөв хоригийн хана өөд авирч сургааган хашааны орой дээр гарч сууцгаагаад, сурагчийн болон тэмдэглэлийн дэвтэр гаргацгаан, доор зогсоцгоох хүмүүс рүү хүлээх мэт харцгаалаа.
—За, эхэлж болох уу? гэж Костя асуугаад хариу хүлээлгүй Николкаг өөр лүүгээ дуудав.
Тэр хоёр өргөн хаалганы хажуу талын хэсэгхэн намхан хашаан дээгүүр давж оров. Костя нэг ч үг хэлэлгүй Николкаг буланд зогсоогоод, хаалгыг хашаанд нь тултал нээсэнд мань хүн тэрүүхэн буланд нь хоригдлоо.
—Хашгирахтайгаа зэрэг хаалгаа нээгээд ард нь хөдөлгөөнгүй зогсож дахиад хашгирангуут хамаг хүчээрээ хаалгаа хаагаад бушуухан түгжээд авах хэрэгтэй. Ойлгов уу? За тэгж хийнэ шүү. Одоо хаалгаа онгорхой орхи.
Нөгөө олон хүн сүрэг рүү цувран орсноо гэнэтхэн хагас дугуйран тарж сүргээс зуу орчмыг тасдан муухай хашгиран модон мөр лүү элдлээ. Улангассан цаануудыг модон мөртэй хонгил руу хөөхөд цаанууд хоригийн онгорхой хаалга руу давхилдан хориг руу чихцэлдэн орсноо цааш гарах нүх хайж тийм юм байхгүй учир эргэн зугтах гэж оролдовч ухаан жолоогоо алдсан олон цаа хаалга руу дайралж, араас нь хүмүүс муухай хашгиран гар даллан тууж байгаа учир эргээд гарч үл чадна.
—Хаагаарай!! хэмээн хэдэн зэрэг хашгирсанд Николка хаалгыг хамаг хүчээрээ мөрлөн түлхэж хамхиад түгжээгээ хийгээд авлаа.
Хоригт хориод цаа чихцэлдэн орж бусад нь хүмүүсийн завсраар сүрэг рүүгээ буцаад зугтчихжээ. Нядалгааны бригадын гурван хүн хориг руу орж, малчид тэр даруй хашаан дээр авирч гарсанд Николка ч мөн хожимдсонгүй.
Хоригт байгаа цаанууд нүд нь цахилан, бие бие дээрээ овоорч хана өөд мацан цамнавч ханын нүцгэн босоо сургаагнаас хөл нь халтиран байна. Хориг дугуй хэлбэртэй учраас цаанууд аль нэг тал руу нь илүү хүчтэй зүтгэнэ гэх зүйлгүй ажээ.
Тооллогынхон цааны нийт тоог дэвтэртээ тэмдэглэчихээд, нас хүйсээр нь мянжиг, хугаш, дасван, донгор, зарь, этэр хэмээн ялган бүртгэнэ. Хоригт орсон цаан дотор хоёрхон зарь байв. Аханя тэдэн рүү заамагц нядалгааныхан сэрэлзэн байгаа олон эврээс нүүрээ сурмаг зайлуулж цааны дундуур арайхийн чихсээр нөгөө хоёр зарийг нэг хаалга руу түлхэн оруулав. Нөгөө нэг хаалгыг цэлийтэл нээсэнд хоригт үлдсэн цаанууд ямар ч туулга шахлагагүй тийшээ давхилдан гарлаа. Хориг хоосон болмогц тэр хаалгыг хаав. Зүүн хашаанд хоёр зарь гарах газар хайн нааш цааш давхилдаж, баруун талын зайтай хашаанд нь нийтийн дундаас «азтай» цаанууд эврээ сэжлэн холхино.
—Николка! Хаалгаа нээгээрэй!
Мань эр буун харайв. Тэгээд «Нээгээрэй! Хаагаарай!» гээд дахин давтагдлаа.
Хаалганы ард зогсох хялбархан боловч ямар ч сонирхолгүй ажээ. Худяков гүйх дургүйг мэдэх учир Николка нэг аяыг нь тааруулж байгаад түүнийг дуудаж орон- доо зогсохыг санал болгосонд цаадах нь баярласнаа нуулгүй тэр даруй зөвшөөрөв.
Николка хоолойгоо сөөтөл хашгиран, улайран гүйн харайлгалаа. Тэрээр гадны улсад сайн хүн болж харагдах гэсэндээ ингэж мэрийсэн бус, тэгэх бодол ч мань хүнд байгаагүй билээ. Ээжийнхээ биеэ нөөдөггүй занг өвлөн авч тийнхүү ажилд байгаа хүчээрээ зүтгэж заншсан хүн. Хүн магтаж, хүчээ гамна гэвэл тэрээр улам махран ажиллана.
Хүмүүс нэг цаг тутам түр амсхийж, хөлстэй толгойноосоо малгай, лоовуузаа авч, явган сууцгаан тамхилж, энэ тэрхнийг хүүрнэнэ.
Үргэсэн сүргийн дээр шингэж буй нарны туяанд хумхисан ягаавтар торон хөшиг шиг харагдах манан суунаглана. Бугын заар хаа сайгүй ханхлан, гишгэлсэн цасан дээр энд тэндгүй туг үс хөглөрнө. Сүрэг хуйлран нүргэлнэ.
Эхний өдрийн ажлаа бүрий болж байхад дуусгацгаав. Тоочид харанхуй хориг дотор хаана нь зарь, хаана этэр байгааг ялгаж харахгүй болсны гадна бүүр бээрчихээд тэсэх юм биш! Харандаагаа ч барьж чадахгүи алдчихна, арьсан бээлий ч нэмэр болдоггүй. Харин цаа ялгаж байгаа хүмүүс халууцаж байгаа гэдэг нь жигтэйхэн, хувцсаа хуу тайлаад цасан дээр хэвтэхсэн гэмээр! Николкагийн хорхой аль хэдийн дарагдаж, хэл нь зууралдан, хөл нь сульдаж чичигнэн, сөгдчих гээд болдоггүй. Бусад нь ч ялгаагүй ядарч, хөлөө цасан дээгүүр шир шир чирсээр майхан руу залхуутайяа сажилцгааж харагдана. Ганцхан Худяков л хөл хөнгөн явж байвч царай нь бас л ядарсан шинжтэй. Николка «Худлаа тэгж байна» хэмээн жуумалзан бодов.
Маргааш нь цааг хориг руу тууж оруулахад бүр ч хэцүү болжээ. Ялгаагүй цааны тоо цөөрөх тусам хашаа цэлгэр болж, буганууд хүмүүсийн хоорондуур зугтаад гарчихвал хашааны тэртээ зах руу дайжаад, дахин тэр хүрч сүргээс тасалж авах хэрэг гарна. Одоо хоригт нэг оруулахдаа арав гаруйхнаас илүүг оруулж чадахгүй болов. Тууварчдын муухай зүхэх нь улам бүр нэмэгдэн байна.
Гэтэл ялгах цаа зуун тавиадхан үлдсэн гурав дахь өдөр бүр ч хэцүү болов. Цөөхөн цаа том хашаанд ч хамаагүй хуйларч давхиад, цартай эвэрлэг хайрцагт байгаа мөнгөн усны ганц дусал шиг баригдах юм биш. Цаанууд хориг руу ер орж өгөхгүй, шахуу хаацайлж яваа тууварчдын дундуур сүрэг чононд хөөгдсөн мэт улангасан гарч зугтана.
Малчид аргаа бараад бугуйлаа авчирцгаалаа. Барьж авсан цаагаа хориг руу хүчээр чирч оруулах цааш нь аль нэг хаалга руу түлхэж гаргана. Хожим хэн нэг нь цааны хойт хөлөөс бугуйлаар оосорлоод хориг руу тууж оруулахыг санал болгосон. Тэгүүлсэн цаа хоёр тийшээ зулран, хашаа руу буцаж зугтахыг оролдовч хүмүүс зайгүй хаацайлан шахах тул Худяковын онгойлгосон хаалгаар хориг руу ухаан зулаггүй цойлон орно.
Үдийн хоолны өмнө хоригоор бүх цаагаа цувуулж амжлаа. Ялган тоолох ажил дуусах нь тэр! Тууварчид хашааны орой дээр суусан чигээрээ дэвтрээ сэгсчин шуугилдаж байгаа тоочдыг ядарсан харцаар тэсэж ядан харна. Тэгтэл ч нөгөөдүүл нь бууж ирцгээлээ. Николка, Шумков Аханя хоёрын инээмсэглэсэн царайгаар ажлын дүн сайн байгааг ойлгов.
—За бригадын дарга минь, олон цаа алдаж уу? хэмээн нэг өндөр дохигор камчадал Шумковоос асуув.
-Тавин толгой илүү байна! гэж Ганя хэн нэг нь өрсөөд үүнийг хэлчих вий гэж эмээсэн мэт яаран баяртай өгүүлэв.
—За, ёстой сайн малчид! Сайн, үнэхээр сайн ажилласан байна. Та бүхэнд баярлалаа гэж Иванова ёс төртэй хэллээ.
—Наталья Петровна, баярлалаа гэдгээр ч биднийг хуурахгүй шүү, энэ үгээр чинь ямар үстэй дээл хийж болох биш хэмээн Фока Степанович наргиан болгов.
—Үстэй дээлтэй ч болцгооно гэж Иванова амлалаа.
Нядалгааны бригадынхан мөн өдрөө хашаанаас ялгасан зарьнуудаа гаргаж, эндээс дөчөөд километрийн зайд, тосгоны ойролцоо байгаа нядалгааны талбай руу туун одоцгоов. Нядалгааны цаануудыг сүрэгтэй нь буцааж нийлүүлчихгүйн тулд сүргээ өнөө шөнөдөө хшаанд нь хонуулахаар шийджээ.
Орой нь Иванова өөрийнхөө зургаан хүний цэлгэр майханд бүх малчныг цуглуулав. Малчдыг майханд тарж суумагц,
-За яаж байна, цөмөөрөө цуглав уу? гэж асуулаа.
-Тэгэлгүй дээ, цөмөөрөө гэж Шумков хариулав.
—Улита Татьяна хоёрыг мартчихаа юу? Эсвэл тэр хоёрыг бригадын гишүүнд тооцдоггүй юм уу?
—Яагаад тооцохгүй байх билээ, ирцгээг л дээ. Николка, гүйгээд тэднийг дуудаад ир гэж Шумков дүлэгнэн мушилзав.
Хоёр хүүхэн майханд орж ирээд, үүдний тэнд даруухан сууцгаалаа.
—За, одоо ингээд цөмөөрөө цугларчээ. Би товчхон зүйл ярих гэж дуудсан юм. Нэгдүгээрт, хамтралын нэрийн өмнөөс мөн хувиасаа та бүхэнд хөдөлмөрийн ялалт байгуулсан явдалд баяр хүргэе. Танай бригад нэгдүгээр байр эзлэх нь тодорхой бололтой. Слепцов ялгах тооллогоо хийгээгүй нь ч хийгээгүй, гэхдээ урьдчилсан байдлаар үзэхэд тэднийх хорогдолтой байгаа.
Иванова малчдыг магтсаныхаа дараа хамтралын ажил явдлын тухай, май загас, сагамхай загас хэчнээнийг барьсан, анчид цагаан үнэгний фермд зориулан хэчнээн тонн хав загасны мах бэлтгэсэн, хамтралчдаас хэн нь ажил хөдөлмөрөөрөө шалгарсан зэргийг товч яриад хамтралын төлөвлөгөөний тухай мөн таниулав.
—За одоо хамгийн гол юмаа ярья хэмээн Иванова санаа алдаж өгүүлээд,— Талая амралтанд амрах эрхийн бичиг гурвыг танай бригадад хуваарилсан. Бид нэг бичгийг нь Аханяд, нөгөөг нь Фока Степановичид өгөхөөр шийдвэрлэсэн, гурав дахийг нь хэнд өгөхөө өөрсдөө шийдэцгээ гэв.
Аханя гомдсон царайтай,
—- Манай амралт явахгүй байна аа! Би амралтын газар яах юм бэ? гэж тас зөрөв.
—Юуны чинь яах юм бэ гэж? Амарч эмнүүлэхгүй юу.
—Үгүй ээ, манай амралт явахгүй! хэмээн өвгөн юу юугүй уйлах нь уу гэлтэй царай нь бүр барайж дахин зөрөв.
—Аханя, юу болоод тэр вэ? Та яагаад дургүйлхэж байна?
—Манай амралтанд аль хэзээний байсан, одоо өөр хүн яваг.
—Өнгөрсөн удаа танд дэмий санагдсан хэрэг үү? Тэнд чинь барагтай байсан уу? гэж Иванова гайхаж ядан асуув.
—Барагтай, барагтай гэж Аханя баярлах мэт толгой дохиж гарлаа.
—Юу нь тэр вэ?
Өвгөн гаансандаа тамхи чигжиж асаагаад, зориуд нуугдах гэсэн мэт өөрийгөө тойрон утаа суунаглатал хэд сорсноо гоморхсон дуугаар,
—Манай их мах идэж заншсан, амралт их жаахан мах өгсөн. Иймхэн л өгсөн гээд өвгөн чигчий хурууны- хаа өндгийг үзүүлж,— Харин янз бүрийн ногоо ийм их өгсөн хэмээн гараараа тэвэр дүүрэн зааж,— Манай энэ ногоог ерөөсөө идэж чадахгүй, дандаа гэдэс өвдсөн. Манай уулаар явсан дохтур намайг загнасан. Өвгөн танд ямар ч сахилга алга гэсэн. Ийшээ сууж болохгүй, тийшээ явж болохгүй, бас тэр лүү харж болохгүй гэнэ. Аагтай цай уумаар санагдана, дохтур дахиад л ийм цай ууж болохгүй гээд намайг толгой түрийгүй загнасан. Бөөн хүн амьтан! Элдэв дэмий хоосон юм бурцгаагаад л, наашаа цаашаа холхиод л, ажил хийх хүн гэж ерөөсөө байхгүй. Тийм амралтын газраас чинь миний толгой өвдсөн гэж үглэв.
—Аханя минь, энэ чинь хэзээсэн билээ дээ? Арван жилийн өмнө шүү дээ... Харин одоо Талаяд чинь гуан- занд нь захиалгын журамтай, хүн хүссэнээ л иднэ.
Өвгөн чимээгүй тамхиа татна.
—Одоо тэнд эмнэлгийн ажилтнууд нь тун сайн. Та эрхбиш явах юм биш үү? Амарна шүү дээ... гэж Иванова ятгалаа.
—Амрахын тухайд бол харин болно шүү гэж өвгөн толгой дохив.
—Үгүй, тэгэлгүй яахав, зүйтэй! хэмээн Иванова баярлан догдолжээ.
—Манай тайгад амарна гэж Аханя хэнэггүй тодруулж хэлээд зальжин инээмсэглэж,— Намайг тайга руу явуулчих, хэрэмчлэх хорхой хүрээд байна гэж царайчилсан дуугаар гуйв.
—Үгүй, ийм хүнийг чинь ер яах вэ дээ?! Та нар үүнийг хараач! хэмээн Иванова дуу алдан ихэд гайхсанаа илтгэн хоёр гараа дэлгэж,— Би амар гэж байдаг, гэтэл энэ хүн ан гэж байх юм. Одоо ан хийх чинь өдийд цаа маллахаас хэцүү! Тэрэндээ хүрвэл та энэ сүргийнхээ дэргэд амарч үз гэлээ.
—Үгүй ээ, манай жаахан жаахан тайгаар явж, жаахан жаахан хэрэм буудмаар байна.
—Үгүй, залуучууд нь анд яваг л дээ, хөл гар чангатай улс.
—Юунд тэгж ярьдаг юм бэ? Манай явж чадна, хэрэмний нүдээр буудаж бас чадна! Удахгүй манай үхэх болно, тэгэхлээр л амрах болно, номхон томоотой хэвтэх болно... гэж өвгөн гоморхлоо.
Малчид инээмсэглэхээ больцгоож, санаа зовсон байртай бие бие рүүгээ харцгааж чимээгүй суухад гадаа хөллөгөөний нэг тогтворгүй нохой гинжээ хажигнуулан байх нь сонсдоно.
—За Аханя, тэгвэл яая гэх вэ, та хүсээд байгаа юм бол тэр андаа яв. Гэхдээ таныг ганцаар чинь явуулахгүй, хань олоорой гэж Иванова урам нь хугараад гоморхсон дуугаар хэлэв.
—Манай ханиа хэзээний олсон гэж Аханя цөгцгөнөв.
—Хэн байх билээ?
—Миний хамт явах хүн энэ гээд Аханя Николка руу дохилоо.
Николка үүнийг сонсоод, өвгөн үнэхээр өөр лүү нь заалаа гэж үү? гэж бодохоос биеэ хураачихав. Ан хийх тухай тэр хоёр хэзээ ч ярилцаагүй шүү дээ. Нууц мөрөөдлийг нь өвгөн яагаад мэдчихэв? Аханягийн саяын хэлсэн зүйл малчдын хувьд ч санамсаргүй юм болов бололтой.
—Та хоёр чинь хэзээ ам нийлж амжаа вэ? гээд Шумков Николка руу гайхшран харав.
—Саяхан хэмээн Николка тодорхойгүй бувтнав.
—Родников малчны ажилд суралцах ёстой шүү дээ. Түүнийг ажлаас нь хөндийрүүлэх хэрэг юу байна? гэж Иванова өгүүлэв.
—Окси! Танай буруу ярьж байна. Манай ингэж бодсон. Залуу малчин юуны өмнө тайгаас айдаггүй болох хэрэгтэй. Уул толгод руу хараад ай даа, яасан сайхан толгод вэ! гэдэг байх хэрэгтэй. Тайгад жаахан жаахан дуртай, анд жаахан жаахан дуртай байвал сая малчнаар удаан ажиллана. Харин тайгаас айгаад байдаг болчихвол тэр дорхноо тосгон руу нүүгээд явчихна. Түүнийг эхний ээлжид тайгад дуртай болгож, янз бүрийн амьтны мөр таньдаг болгох хэрэгтэй, энэ бол малчны гол эрдэм! Манай тэгж бодсон, Николкаг тайга руу явуулах хэрэг- тэй гэж бодсон... хэмээн өвгөн тайлбарлав.
Дарга гартаа эргэлдүүлж байсан шүдэнзний хоосон хайрцгаа хуруугаараа түргэн тогшилж, нэг юмны тухай чимээгүй бодлогоширно.
Николка хөвч шиг царайчихаад даргын тогшилж байгаа хуруунаас хувь заяа нь шийдэх мэт тэр хуруунуудыг бүлтийтэл ширтлээ. Тэгтэл ч нөгөө хуруунууд тогшлохоо больж, хоосон хайрцгийг шүүрч аваад лааны суурь руу шидэв.
—За яах вэ, Аханя, би таны санааг ойлголоо. Таны зөв байх, андаа бэлтгэцгээ! Василий, Фока Степанович, та нарын бас нэгтэй нийлээд Талая руу ээлжээрээ явцгаана биз. Аханя Родников хоёрын оронд би хоёр хүн ирүүлнэ. Нэгийг олоод ятгачихсан, өөр нэг хүн ятгаж дөнгөх байх.
Улита Татьяна хоёр зууханд хийсэн түлээ нь шатаж дууссаныг гэнэтхэн санаж хамгийн түрүүнд майхнаас явцгаав.
Николкагийн сэтгэл сайхан сэргэж, гадаа гүйж гараад хоолой мэдэн дуулж, хөл мэдэн бүжиглэмээр санагдана. Харин тэгж гэмээнэ малчид өөрийнх нь тухай юу гэж бодохсон бол? Юуны чинь анчин байх вэ, яагаа ч үгүй «жулдрай» банди л байна гэцгээнэ дээ. Гэвч мань хүн магнай хагартал баярласнаа нууж чаддаггүй, цаадуул нь ч түүнийг хараад ойлгосон байртай инээмсэглэцгээнэ.
Маргааш нь тэдний бригад сүргээ тооллогын хашаанаас гаргаж, хөвд элбэгтэй нутаг руу нүүн оджээ. Долоо хоногийн дараа Ганя анчдад шаардлагатай хэрэгсэл сэлтийг авчирлаа.


Top
   
PostPosted: Jun.08.14 1:48 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Хоёр анчин есөн ачаатай чарга, хорин хоёр цаанаас бүрдсэн авсаархан хөсгөө хөтлөөд нэгэн жавартай өглөө Маяканы нурууны зүг эртлэн хөдлөв. Цас нэг их биш, бас дагтаршаагүй бутархай байгаа учир чарга хөнгөхөн хяхарч, цааны төвөргөөн сэргэлэн шижигнэнэ.
Аханягийн цуваа таван чаргатай. Дунд талын чарган дээр гоёлын хувцсаа өмссөн Улита суух бөгөөд тайгаас ангийн мах олж чадахгүй бол нядлах санаатай сүүлчийн чарганаас уясан хоёр залуу хөллөгөөний цааг сэтгэл зовсон янзтай байн байн эргэж харна... Энэ хоёрыг нүүхийн дөнгөж өмнөхөн сургасан учир хүний эрхэнд явж сураагүй, байн байн зулран, чарган дээр урд хоёр хөлөөрөө самран мацаж, алдуурах гэж хамаг хүчээрээ таталдана.
Николка мөн байсхийгээд л эргэж харна. Түүний хөсгийн сүүлчийн чарганаас сэлгээний хоёр цаа уяатай яваа. Түүнээс гадна Николка сүүлчийн хүн учраас урдах хөсгөө харах төдийгүй өөрийнхийгөө бас харж явах ёстой. Ачаа гээгдчихвэл дуудаж хэлэх хүн байхгүй, тэгээд холдчихвол гайтай хэрэг болно. Сүүлд нь явна гэдэг хариуцлагатай ажил, Николка ч үүнийг ухамсарлаж байгаа билээ. Царай нь додигор, алхаж гишгэх нь хэвлүүхэн, дуу хоолойг нь ч бодсон, ер нь л байж байгаа төрх нь Николка Родныйков бол «Лениний туг» хамтралын мэргэжлийн анчин болсон мэт. Мэргэжлийн анчин! Энэ ч самар цөмөх төдийтэй адилгүй шүү... Мань хүн дотроо магнай хагарам баярлаж яваа, гэвч түүний дотор юу гээч болж байгааг хэн ч эс мэднэ. Эргэн тойрон ой тайга сүрлэг чимээгүй сүглийж, цайран буй шинэсэн ойн дээгүүр тэртээ алсад хонин цагаан үүл шиг Маяканы нуруу дүнхийнэ. Хэсэгхэн хугацааны дараа Николка хүсэх юм бол тэр нурууны хажууг гараараа барьж үзнэ, энэ хар модны баравгар зодгийг одоо барьж үзэж байгаа шиг л гараа сунгаад л бариад үзчихнэ.
Аяны цувааны түрүүнд Хэвкар Банди гэдэг хоёр нохой шогшино. Хэвкар нь орос тайган нохойрхуу далбагар чихтэй саарал нохой. Банди нь биерхүү, цав цагаан анч нохой. Өвгөн нохдыг хэрэм олохдоо муугүй хэмээн тэр хоёрт их найдвар тавьж яваа билээ.
Хүслэнт өдөр нэгэнт ирлээ.
Анчид үүр яагаа ч үгүй байхад сэржээ. Цайгаа ууж, хувцсаа өмсөж, бууны сумныхаа тосыг арилгаж байтал үүр цайв. Майхнаасаа гарцгаалаа. Жавартай. Тэнгэр цэв цэлмэг. Ноход эзнээ тойрон баярлалдан давхилдлаа. Аханя Николкаг сонжин хараад,
—Өнөөдөр газраа сонгох нь чиний ээлж. Чиний хаашаа явах вэ? Тийшээ юү? хэмээн голын доод руу гараа дохисноо,— Эсвэл тийшээ юу? гэж голын эх өөд зааж асуув.
Аханя эхлээд гурав дөрвөн өдөр өөрийг нь дагуулж, хэрэм яаж хайдгийг зааж өгнө, дараа нь биеэ дааж ан хийнэ гэж санаж байсан тул тэгж асууна чинээ Николка даан ч бодсонгүй. Тийм учраас балмагдаж нэг хэсэг голыг өгсүүлж уруудуулан дуугүй харж байснаа урамгүй дуугаар,
—Доошоо явна аа гэж бувтнав.
Аханя нохдынхоо хамт голын эх өөд явлаа.
Николка хоёр километр хэртэй голын мөс даган уруудсанаа нэг намхан дэнж өөд гарч цаашаа мод руу дотогшлон оров. Гол дагасан нарийвтар зурвасан ой байх ажээ. Зарим газраа цаадах толгодын бэл хүртэл нэвт харагдана. Салхины нөмөртэй олон жалга даган ой уул өөд өгсөн ургажээ. Жалганууд уулын цагаан баринтаг дээр замбараагүй наасан хошуу хар ноосон даавуу мэт харагдана.
Николка ямар нэг амьтан буюу хэрэмний мөр олж үзнэ гэж найдан орчныг нэгжин харж, яаралгүй алхлавч баахан туулай, ятууны мөр байхаас биш хэрэмнийх ер эс гааралдана. Тэрээр майхнаас холдох тусам царай нь барайж, энэ хүйтэн цэвдэг толгод, энэ тоомсоргүй тайгын дэргэд арчаагүй байдалд орж, айх эмээх нэмэгдэн буй нь өөрт иь мэдэгдэнэ. Өчигдрийн баяр хөөрөөс ул мөр ч үлдсэнгүй. Урьд шөнөхөн зүүдэндээ сагсгар хэрэмнүүд давхилдан явахыг үзэж, тэднийг чимээ гаргалгүй буудахад зөөлхөн түүдэг шиг юмнууд хөл дор нь унаад байна гэж зүүдэлсэн билээ. Сэрсэн хойноо ч гэсэн өглөөнийхөө цайны дараа Улитагийн хийж өгсөн шинэ илгэн бээлийг гартаа тохируулж байх зуураа'хүртэл шөнийнхөө зүүдийг үргэлжлүүлэн бодож агсан. Гэтэл жинхэнэ хэрэг дээрээ болохоор мань хүн бүтэн гурван цаг ойгоор хэрэн явчихаад байгаа хэрнээ хэрэм битгий хэл мөрийг нь олж үзэж чадахгүй явна.
Николка самгардан дэмий л «Хэрэм нь устаж үгүй болсон юм байлгүй» гэж бодно. Олзгүй яваадаа гутран, энэ их уудам хангайд өөрөө бүртийх хог төдий санагдаж бүр цөхөрнө. Алхаа гишгээ нь удаашран итгэлгүй болж, майхнаас хэр холдсоноо баримжаалан, улам ойрхон ойрхон эргэж харна.
Удалгүй дэндүү хол явчихаад майхандаа гэгээтэй буцаж хүрэмгүй санагдаж, ер нь буцах тийшээ хандах тухай бодох боллоо. Тэрээр хэрэмний мөрийн тухай бодохтой мантай, ойн гүн рүү, булгарч унасан модны баавгайн дүрстэй үндэс энэ тэрийг сэжигтэй харж «Гэнэтхэн баавгай гараад ирвэл яана, юугаараа буудах билээ? Энэ жижиг сумтыг ямар буу гэх вэ? Мод өөд авирч гарахаас л өөр үггүй болно. Гэтэл нөгөө баавгай чинь бас мод руу авирвал яана? Эсвэл нүд рүү нь буудна, эсвэл малгайгаа хоншоор луу нь шиднэ дээ, тэгэхээр малгайг урд хоёр хөлөөрөө шүүрэхдээ арагшаа унана, дор нь унаа мод байвал мөн сайнсан, тэгвэл түүн дээр яг ууцаараа унахгүй юү» гэхчлэн элдэв бодол толгойд нь эргэлдэнэ.
Хагас километр хэртэй цаашилсанаа тэрээр буцахаар шийдэв. Энэ бодолдоо жаахан сэргэсэн боловч хажуунаас нь юм дайрах вий гэсэн шиг болгоомжлон, байн байн орчноо эргүүлдэн харна. Хөндийн нөгөө талаар майхан руугаа буцав.
Николка өөрийгөө зэмлэн «Чи ч мөн анчин юм даа! Ганц ч хэрэм алсангүй. Үгүйдээн ганцхан болоосой. Үгүй, цөм сөнөсөн юм бол юу ч алах билээ дээ?» гэж боджээ.
Гэтэл тэр бодлыг нь үгүйсгэх мэт ойролцоох модон дээр самарч шаазгай шулганан чарласан нь мэдээ өгсөн мэт болжээ. Николка тэр даруй хэрэмний мөртэй гааралдаж, түүнийг дагасаар нэг намхавтар хар модонд хүрэв. Тэр модны дунд хэрд бөмбөгний дайтай дугуй нүх, хурил харагдана.
Николка биеэ барьсхийн саваагаар мод руу зөөлхөн тогштол тэр хоромд хурилаас нэг хэрэм годхийн гарч ирээд сүүлээ унжуулан, анчныг сониучирхан хараад зогсчихов. Николка буугаа хөндий бариад яаран буудтал оносонгүй. Хэрэм үсрээд дээд талынхаа мөчир дээр гарлаа. Дахиад буудсан чинь дахиад оносонгүй. Хэрэм буудахын тоогоор үргэж сандрах нь нэмэгдэнэ. Модны говор даган мөчрүүдийн хоорондуур жадгадлаа. Хормын төдий зогтусахад нь Николка бууны нь төмөр чичигнэн блйхыг эс харгалзан буудаж орхино.
Тэрээр дөнгөж ес дэх сумаараа нөгөө хэрмийг аллаа. Нарийхан сураар их биеэр нь оосорлоод, баруун хөлийнхөө өвдгөн тус уяв. Хэрэмний сүүл хэн нэгэнд мэхийх адил алхах хэмээр савлаж, палигар цанан дээр цусны бяцхан дусал унана.
Николка «Ингэж мэргэн буудах юм бол ч хамаг сумаа яагаа ч үгүй байхад барчихна шүү» хэмээн бодохдоо ямар ч атугай майхандаа гар хоосон очихгүй нь гэж бага зэрэг урам оржээ. Гэтэл юмыг яаж мэдэх билээ, тэр нэг жалганы цаана хоёр дахийгаа унагаж, тэгтэл ч гурав дахь, дөрөв дэх нь ч таараа билүү. Ан гэдэг чинь тийм л ажил... Гол нь гутрахгүй л байх ёстой. Николка ч бүх найдвар хэвээр хэмээн эс гутарна.
Мань эр энэ өдөр дахиад юу ч алаагүй гэсэн майхандаа урамтай явж хүрлээ.
Тэрээр уулын орой руу хэдийн тонгойсон нарыг эргэж хараад «Цагтаа амжиж ирлээ» гэж баярлан боджээ.
Улита түүнийг гайхасхийн харснаа юм хэлэлгүй явган ширээгээ дөхүүлж нэг бөөн махтай тавагтай шөл тавилаа. Тэгээд Николкаг хоолоо идэж цай ханатал уумагц нь,
—Хэрэм байдаггүй юү? гэж асуув.
Николка саймширч асууж байна гэж бодоод гунигтай царай гарган бушуухан толгой дохив. Гэтэл Улита түүнийг өрөвдсөн хэрэг биш ажээ.
—Дэндүү эрт ирж байна. Тун.жаахан явсан байна, их явах хэрэгтэй, харанхуй болтол гэж хүүхэн зэмлэнгүй өгүүлэв.
Гэтэл гол зовох юм болоогүй байсан ажээ. Тэрээр баахан түлээ хагалж, винтовоо цэвэрлэчихээд, ном жаахан уншиж, бас дугхийж амжсан боловч нар жаргаж өгдөггүй. Тэгж тэгж сая нэг жаргалаа. Гэвч нар жаргаснаас хойш зөндөө удаан гэгээтэй байв.
«Энэ хугацаанд дахиад нэг бус хэрэм агнах байсансан. Арван километрээс наашгүй газар явчих байлаа...» гэж Николка өөрийгөө зүхжээ.
Ноход харуй бүрийгээр гүйж ирээд майханд орж, сүүлээ шарвагануулснаа хэвтээд өгөв. Бандийн хоншоор цус болжээ.
Аханя ханиалгаж хуугчин, гутлынхаа цасыг саваагаар удаан гүвснээ, майхны хормойг татаж чангалаад, бэрзээнт рүү нь тогшилж үзэж хэсэг амьсгаадсаны эцэст дотогшоо оров. Хоёр хөлдөө тус бүр зургаан хэрэм зүүсэн байснаа тайлж, босгоны хажууд тавилаа. Дахиад дөрвөн хэрэм бүснээсээ мулталж авлаа. Хэрэмнийх нь зарим хөлдөж амжсан ажээ.
Николка царай барайлган чимээгүй сууна. Өвгөн ядарсан байртай хүндээр санаа алдаад, арьсан дээр навсгасхийтэл сууж гутлаа тайлав. Улита хуурай сөөхийг нь түүнд хаяж өглөө. Гутлаа сольчихоод чимээгүй цай уух зуур хөмсгөө нэг зангидан нэг сэрвэлзүүлэн байх нь нэг юм тухлан бодож буй нь илт. Царай нь Николкаг харахад ууртай ч юм шиг санагдана. Аханя цайгаа ханатал уугаад Улитатай энэ тэрхнийг ярьсны эцэст Николка руу эргэж,
—Цөөхнийг алаа юу, тийм үү? Окси! Муу байна даа. Ганцыг хаанаас олоо вэ? Ийм нэг дугуй үүр байсан уу, тийм үү? Тэгээд ердөө л ганцхан хэрэм байх юм уу?
Окси! Тийм байна ч гэж тун ховор доо. Хоёр, гурав, тэр ч байтугай таван хэрэм нэг хурилд байдаг юм, ганцаараа байна гэж байхгүй. Тэгэхээр бусдыг нь булга барьчихсан юм уу, эсвэл чамаас нугдчихсаныг чи олсонгүй хэрэг. Тэр хэрэмнүүд бүр хол, уул өөд явж самар түүсэн байх, тэгээд хожим, нар жаргахын үес гэртээ эргэж ирсэн биз, танай хүн дэмий орхичихжээ. Чи хаагуур явсан бэ? Гол дагаад явсан уу, тийм үү? Хэрэм бага байна уу, тийм үү? Хавцлаар өгсөх хэрэгтэй. Хаа сайгүй явсан хэрэгтэй, тэгж хэрэмний мөр хайсан?хэрэг- тэй. Хол явсан хэрэгтэй, түргэн явсан хэрэгтэй, нуруугаа хөлөртөл явсан хэрэгтэй, майханд бүр орой ирсэн хэрэгтэй, тэгвэл л жаахан жаахан ална гэж хэлээд өвгөн урамшуулан инээмсэглэснээ амсхийхээр таг чимээгүй болов.
Хоёр цаг хэртэйн дараа өвгөн гэссэн хэрэмнээс өвчиж эхлэв. Николка ч өөрийнхийгөө өвчих юм болж, ганцыгаа хуулах хооронд өвгөн тавыг өвччихжээ. Тэрээр Николкатай ярих хооронд гар луугаа ч бараг харахгүй түргэн шалмаг өвчиж буйг мань хүн атаархан ширтэнэ.
Николка маргааш нь өвгөний сургасныг даган жалга бүрийг өгсөж, аль болохоор уулаа барьж явахыг хичээсэн ажээ.
Үдшийн бүрийгээр майхандаа эргэж ирэв. Аханя ирчихээд арьсан дээр гутлаа солих гээд сууж байна. Николка юуны түрүүн шанага ус хутгаж залгилчихаад, өөрийнхөө суудалд очиж, ялагчийн дүртэйгээр найман хэрэм тайлж хаялаа. Улита нэг юм сайшаах маягтай өгүүлж, Аханя баярлан инээж дуу алдав.
—Окси! Эр хүн! Хэчнээнийг алаа вэ?
—Найман ширхгийг аллаа гэж Николка додигор хариулснаа өвгөний олзыг нүдээрээ хайж олмогцоо,— Дөнгөж наймхан гэж гутарсан дуугаар өгүүлэв.
—Сайн байна! Онц сайн байна! гэж өвгөн чин санаанаасаа магтав.
Гэтэл түүний толгой дээр гутлын хажуугаар зөндөө олон хэрэм өлгөөтэй байна. Николка тэдгээрийг сэмхэн тоолсонд арван ес байлаа. Тэрээр атаа жөтөөтэй хүн биш боловч одоо тиймэрхүү л сэрэл төрөөд байх шиг. «Мань эр хоёр нохойтой юм чинь, тэр хоёр нь олж өгөөд амар байгаа шүү дээ» гэх бодол төрнө.
Чингэтэл Аханя тэр бодлыг нь таасан мэт,
—Чи маргааш Бандийг дагуулж явах хэрэгтэй, тэр хэрэм тун сайн эрсэн болно гэж гэнэтхэн хэллээ.
Николка тэр нохойтой дөнгеж дөрвөн хэрэм агнаад байтал цаадах нь ажлаас дургуйцэж төдөлгүй отог руугаа зугтан оджээ. Николка түүний араас,
—Өө муу чөтгөр авмар! Чамгүй болно гайгүй! гэж хашгирчээ.
Мань эр тэр өдрөө арван хэрэм агнав. Аханя арван нэгийг намнажээ. Николка хэрмээ шөнө дунд хүртэл өвчинө. Өвгөн хэд хэдэн удаа хамжиж өвчилцье гэсэн боловч мань хүн,
—Би өөрөө өвчиж сурах хэрэгтэй байна гээд эс хавьтуулна.
Дараа өдөр нь Николка дөрвийг, Аханя долоог алжээ. Аханя оройн хоол идэж байх үед,
—Гүйцээ. Хэрэм дууссан. Маргааш еөр газар луу нүүсэн байна гэжээ.
Шинэ газар очоод өвгөн л бас илүү азтай байлаа. Николка нохойгүй учир өвгөнөөс гурав дөрвөн хэрэм заавал дутуу агнана. Николка одоо тайгад нэлээд дасаж, хажууд нь жаварт мөчир тас нясхийн хөлдөхөд цочиж овсхийхээ больж, байн байн хавь орчноо хардан хардаг нь цөөрч, сурмаг чөлөөтэй явах болжээ. Гэхдээ тайгаас эмээх айдас нь бүрэн арилаагүй, харин ангийн хорхой асаж энэ хорхой нь айдсыг дийлэн, тэрээр майхнаасаа алслан холдож, бүр бөглүү тайга, хавцал жалгаар хэдрэх болсон ажээ. Николка хэрэм буудахдаа ихэд догдлон хамаг бие нь халуурсан мэт чичрэн салганадаг учир онохгүй нь элбэг.
Тэрээр тун удалгүй хэрмийг сайн нохойноос дутахгүй амархан олж сурчээ. Хурил олох нь л хамгийн хэцүү ажээ. Хэрэм модны орой дамжин хурил руугаа очих нь элбэг бөгөөд тэгсэн бол цасан дээр зодгийн өөдөс, боргоцой, элдэв хог үртэс унагасан байдаг тул Николка түүгээр хөөж хурилыг онцын төвөггүй олно. Нэг хурилд ёс шиг хоёр гурван хэрэм байх бөгөөд ганцхан хэрэм байх нь таарч, орчин тойронд нь мөр элбэг байвал мань эр тийм хурилыг орой болтол орхиж, нөгөө хэрэм нь идээшилж базаагаад хоноглохоор эргэж ирж үед нь буцаж ирнэ.
Николка хэрмийг идээшилж явахад нь гүйцэх гэж нэлээд хэдэн удаа оролдож, гүйцэж ч үзсэн боловч чингэхэд цаг хүч хоёр их зарцуулах тул хурилыг нь хайж олоод орой болохын үед түүн дээр эргэж ирж, цугларсан хэрмийг агнах нь хавьгүй хялбар ажээ. Заримдаа сүрэг хэрэм хэд хэдэн хурилтай байж цөм рүү нь мөр гарсан байна. Чингэхлээр мод болгоныг нэг бүрчлэн тогшилж үзэх хэрэг гарна. Хэрэм хурилын оронд том том улиангарын хөндийд үүрлэсэн байвал түүнээс ч дор. Ийм үүртэй хэрэмнүүд мод тогшиход хурилынх шиг үсрээд гараад ирэхгүй, дөнгөж толгойгоо цухуйлгаж, булга биш байгааг мэдчихээд буцаад нуугдчих нь ховор биш. Тийм хашир овтой хэрэмнүүдийг гаргах гэж модны хөндий рүү чиглүүлж буудахад хүрнэ. Зарим хэрэм модны хөндийгөөс буюу хурилаас гарч ирэнгүүт зогтусах ч үгүй тэр чигээрээ олгойдож зугтах нь бий.
—Энэ бол булганд хөөгдөж байсан хэрэм байна. Булга барьж идэх гэж хөөгөөд гүйцээгүй хэрэг. Тэгээд ийм аймхай болчихсон, саваагаар тогшингуут дахиад л булга хөөх нь гэж бодоод гарч зугтаасан гэж Аханя тайлбарлаж өгчээ.
Хоорондоо хол хол зайтай сийрэгхэн, намхан хар модтой газар бол хэрэм хурилаасаа хормын зуур годхийн гарч ирээд нэгэнт өөр зулбах газаргүй учир тэр дороо модны голд наалдчихна. Ийм газар булга хэрмийг дор нь барьж, цасан дээр жаахан цустай хонхор, сүүлний үзүүр хоёр л хоцорно. Бас ууль хэрмийг булганаас дутуугүй амархан янзална.
Анд явж байхад цаг хугацаа яах ийхийн зуургүй өнгөрнө. Николка ангийн цагаан толгойг өдрөөс өдөрт лавшруулан эзэмшиж байлаа. Тэрээр ан хийхэд, аливаа бусад ажлын нэгэн адил ухаан сийлж, махран улайх л хамгийн гол зүйл гэдгийг Аханягийн дэмтэйгээр ягштал ойлгож авчээ. Удаахан явахсан, эвтэйхэн унуул таарахад дээр нь жаахан суухсан, нам гүм газар тохиолдоход хэсэг зуур зогсохсон гэх хүсэл үе үе шатаж ирдэг боловч мань эрд тэр бүрийд Аханягийн өвдсөндөө үрчийж ядарсан царай санагдаж, битүүхэн гинаж ёолох нь сонсогдох шиг болдог билээ. Тэгэхүйд өөрөөсөө ичиж, зогсох гэснээ больж, хурдаа саалгүй улам цаашлан цаашлан зүтгэнэ.
Арван хоёрдугаар сарын суүлчээс цас орж эхэллээ. Анчид энэ үес гэхэд арван нэгэн удаа залхам нүүдэл хийж Маякан голын адаг хүрсэн байжээ. Энд Маякан Нүхт хоёрын бэлчир дээр, хорин таван жилийн өмнө барьсан хайгуулчдын байшингийн зэргэлдээ буусан байхад тийнхүү тэнгэр муухайрчээ. Маякан голын хөндий цэлгэр, өтгөн шинэсэн ойтой нөрүү намхан толгодтой аж. Энэ толгодын цаанаас Маяканы нуруу ёотонгоор хөрөө- дөж тавьсан мэт цавцайн сүндэрлэнэ.
Аханя нуруу руу дохиж,
—Тэнд Василий Иванович нүүж яваа, энэ бол түүний нутаг гэснээ,— Манай хүн энэ гол дээр төрсөн, энд нүүдэллэж, энд цаа хариулж явсан. Естой сайхан нутаг! Загас ч элбэг, араатан ч элбэг — гоё хангай! хэмээн догдлон өгүүлжээ.
Николка тэнгэр муухай үед тосгоны номын сангаас Ганягийн авчирч өгсөн номуудыг амтархан уншина. Николка Ганяд ном захихдаа номын сангийн хүүхэн ийм удаан хугацаагаар ном өгөхгүй байх гэж эмээж байсан боловч тэр хүүхэн өөрийнх нь захисан жуулчлалын тухай номуудаас гадна хүний гарал үүсэл, дэлхийн бөмбөрцгийн бүтэц гэхчлэн дээрхээс дутуугүй элдэв сонин зүйлтэй хоёр боть «Хүүхдийн нэвтэрхий толь» явуулсан байжээ. Аханя заримдаа Николкагаас дуудаж уншихыг гуйна. Цаадах нь ч дуртайяа уншиж өгнө. Аханя Улита хоёрт ойлгохгүй юм зөндөө ч гэсэн ихэд анхааралтай чагнацгаана.
Шуурга долоо хоног нүдлээ. Анчид андаа яаравчлан гарч одоцгоов. Цас дагтаршиж амжаагүй сэвсгэр хэвээр тул цана нь гүнзгий шигдэн зууралдаад, амьсгаа дарах, хөмсөгөнд хөлдсөн хөлс цанг унагах гэж байсхийгээд л зогсох хэрэг гарч байв.
Николка өдөржин явахдаа гуравхан хэрэмтэй санаандгүй тааралдаж агнасан ажээ. Нэг хурил үзээд ойртож очвол хэрэмний мөр ерөөсөө байсангүй. «Хаягдмал хурил» гэж бодоод урам хугарсандаа модон дундуур цохиод автал гурван хэрэм годхийн гарч ирэхэд мэл гайхаж цэл хөхөрчээ. Тэрээр тийнхүү ганц ч мөр олж үзэлгүй хамаг хүчээ барчихаад нар жаргах яагаа ч үгүй байхад буцаж замдаа оров. Майхандаа ирэхэд нар толгодын цаад руу жаргаагүй, ийм үед ангаа л хөөж явах ёстой учир мань эр гэмшсэн царайтай иржээ.
Гэтэл майхны хажууд ноход байгааг үзэж дотроо баярлав. «Аханя ч бас ирчихсэн хэрэг. Ганц би л ирсэн биш байх нь...»
Аханя үрчийж атийчихаад харваас өрөвдөм амьтан арьсан дээр сууж байснаа Николкагийн олзыг үзэнгүүт баярлан мишээж тэгшрэв.
—Окси! Хокан ай! Гурван хэрэм алсан уу, тийм үү? Манай өнөөдөр нэг ч хэрэм олж үзсэнгүй. Гэртээ эрт ирсэн. Манай их ядарсан, цас маш их байна! Ноход ч бас ерөөсөө явж чаддаггүй. Одоо манай ноходгүй анчилна. Ноход ийм их цасаар огт явж чадахгүй байна, хөл нь богинохон болохоор.
Николка яаж яваад хэрмэн дээр орчихсоноо Аханяд ярив.
—Өө тийм үү, тэр хэрэмнүүд хоолонд яваагүй байж л дээ, зөөлхөн цаснаас айгаад өдөржингөө үүрэндээ унтаж байхад нь танай хүн олжээ. Бусад амьтан зөөлхөн цаснаас бас айсан. Туулай, нохой зээх, булга энэ тэр цөмөөрөө гүнзгий цаснаас айсан. Цанагүй болохоор явахад бас хэцүү. Маргааш цас хатуурна, тэгэхээр амьтад жаахан жаахан гүйх болно гэж өвгөн өгүүлэв.
Үнэхээр ч цас шөнөдөө овоо нягтарч амьтны мөр бишгүй гарчээ.
Цас орсны дараа тас жаварлаж гарлаа. Хэрэм хоол хайж хурилаасаа гарахдаа ганц, хоёрхон цаг болоод л дулаан үүрэндээ бушуухан эргэж ирнэ. Энэ нь анчдад уухайн тас. Николка одоо тайгаар итгэлтэй, сурамгай явах болжээ. Хэрэв өөрийгөө хөндлөнгөөс хардагсан бол явдалд нь сэмхэн гэтэж буй араатны төрх буйг олж харах байсан биз. Тэрээр нэгэнт айх юмгүй болж, харин өөрөөс нь хамаг амьтан айх болжээ. Ан хийсэн энэ хугацаанд мань эр том хүн болчихсон мэт, дуу нь бүдүүрэн хэрсүү аяс сууж, харц нь хурцасжээ.
Ажил хэрэг нь амжиж байгаа гэдэг ч гойд. Өдөр бүр арваас доошгүй хэрэмтэй ирнэ. Аханя түүний бараг талд нь ч хүрэхээ больжээ. Николка үүнийг эхлээд түр зуурын үзэгдэл гэж санаж байснаа өвгөн ноходгүй бол мань эртэй эн зэрэгцэхэд тун хэцүү юм байна гэдгийг төдөлгүй ойлгожээ. Тэрээр өвгөн майхан руугаа буцаж явахыг нэг удаа санамсаргүй харсан аж. Өвгөн хөлөө арайхийн зөөж, байн байн зогсож амсхийхдээ ургаа хар мод мөрөөрөө түшиж, ноолуулж гүйцсэн хөгшин цаа шиг толгойгоо ганзагалан байжээ. Аханя Улита хоёр мань хүний олзонд урьдын адил чин сэтгэлээсээ баярлан байвч Николка өвгөний өмнө ямар нэг гэм хийсэн мэт өөрт нь нэг л эвгүй, дэмий л өвгөнийг өрөвдөн, дахиад олон олон хэрэм агнаж, сарын өмнөх шигээ урамтай байгаасай гэж үнэхээр хүснэ. Гэвч өвгөний аз харьсан чигээрээ, харин ч ханиалгах нь улам нэмэгдэж, цагаан цайлган сэтгэлээр малилзтал инээх нь улам цөөрөн байна. Тэрээр нэг хүнд өвчинтэй тэмцэн буй нь илт, өвчнөө нуух гэж хичээн оролдовч зовхи нь улам бүр харлан, заримдаа шаналгаа ажиглагдана. Гэхдээ нүд нь ихэнхдээ дөлгөөн ухаалаг гэрлээр туяарч, сэтгэл гэгэлзэм хиргүй гуниг төрмөөр намрын аясаар талимааран байх нь намрын ойн нам гүмд сүүлчийн навчис унахыг чагнан зогсоход л ийм байдагсан гэлтэй.
Анчид Маяканд шинэ жилтэй золголоо.
Баяр болж байгаа учир Николка майхандаа ердийнхөөсөө эрт эргэж ирж, баярын хоол хийх юм болсонд Улита их олзуурхжээ. Тэрээр богдноосоо аль намраас хадгалсан хоёр хайрцаг жимсний кисель, нэг лааз өтгөн сүүгээ гарган ирж, энэ нандин нөөцөө сүсэглэн харж, шүлсээ залгиад гал тогооны ажилд орж явчихлаа. Тэрээр Аханягийн ирэхэд сүүтэй цагаан будаа агшааж, жимсний шахмалаар чихэр амттай, хүрэн ягаан өтгөн кисель бэлтгэж амжсан байв. Өвгөн хувцсаа сольмогц Улита тэр хоёр луу уур савссан сүүтэй цагаан будаагаа таваглаж, ёс төртэй дөхүүлж өглөө. Ямар сайхан амттай будаа байсан гээч! Николка нүдээ онийлгон, уруулаа долоож, тамшаалж байж амтархан идлээ! Харин Улита Аханя хоёр түүн шиг баярлаагүй нь илт, цагаан будааг дуу шуугүй, урамгүйхэн гоочилж байв. Николка өөрийнхөө тавагнаас ширхэг ч будаа үлдээлгүй хуу хусаж дуусахдаа л нөгөө хоёрыгоо анзаарсан ажээ. Тэгээд,
—Муухай будаа болж гэж үү? хэмээн ихэд гайхан асуув.
—Сайхан будаа гэж Аханя толгой дохисноо,— Даанч их шар тос үржээ, одоо хаанаас олно доо? Энэ будааг цөмий нь идэх хэрэг болжээ... гээд арга барагд- сан янзтай халбагаа будаа руу дүрэв.
Харин жимсний киселээс дуртай гэгч нь оочилсон боловч тэр даруй Улитагаар өтгөн цай аягалуулж, ханатал уусны эцэст сая нэг сэтгэл ханасан царайтай инээмсэглэжээ.
Баярын зоогоо барьсны дараа анчид хэрмээ өвчиж гарлаа. Николка одоо энэ талаар өвгөнөөс нэг их дутахаа байжээ. Хэрмээ цөмийг өвчиж арьсаа өлгөчихөөд Аханя Улита хоёр үстэй хөнжилдөө орж тэр даруй нойрсоцгоов.
Николка цагаа харвал арван хоёрт таван минут дутуу байв.
Унтаж байгаа хоёрыг сэрээхгүйг хичээсээр мань хүн майхнаас сэмхэн гарлаа. Хүйтэн хөх тэнгэрт зүү мэт хурц тод одод гялалзана. Хөл дор цас зэвүүн хяхарч, түүдэгт хийсэн мөчир мэт мод жаварт тас нясхийж,тэгтэл ч шөнийн түнэр харанхуй ойн гүнээс тэртээ алсад бололтой нэг юм битүү писхийх чимээ гарав.
Николка «Тошин хага хөлдөж байна» гэж бодмогц жиндсэн мэт хоёр мөрөө хавчин агзганаад майхандаа эргэж шурдхийн орлоо.
Нэгдүгээр сард хөр жавар тачигнаж, ой тайга цан хүүрэгт автан тас хөлдөх нь тэр. Цантаагүй газар, цантаагүй юм гэж байхгүй, цан оч шиг чавхдан гялалзаж, нарны туяанд солонгорон байна. Их түймэр буюу аймшигт аянгатай аадар бороо сэтгэлд хоногшин үлдэхийн адил энэ цагаан уул, болор шинэсний орон, энэ гялалзах цас, анир чимээгүйн орон Николкагийн сэтгэлд үүрд хадагдсан бүлгээ.
Хоёрдугаар сард жаврын эрч яльгүй нугарч, гагцхүү шөнө, үүрээр л тачигнана. Харин үд дундын үес тайга үл мэдэг амилж, одоо хэр хүйтэнд баригдаад хамаг хүчээрээ баярлах чадалгүй ч, хөлдсөн үе мөч нь хяхарсхийн, нууцаар тавиран байх шиг, агаарт давирхайлаг гөлөгний нялуувтар үнэр тархаан, тайга юу маань сонсдом төдий санаа алдана. Хөх цэцгий нэг энд, нэг тэнд зоримог бус гугатнах нь сонсдож, тоншуулын харилцаа тогшоо чангаран, тэнгэр өнгөлөг цэнхэртэж, нар хурцсан гялалзах боллоо. Одой хусны шөнөдөө царцсан цүүргэр мөчир нар өөд бээцийн тэмүүлж, гэсэхийн цагт түүнд талархан мэхийгээд амьдралдаа баясах мэт үл мэдэгхэн чичигнэн байна.
Анчид хоёрдугаар сарын арван таванд Нүхт голын эх хүрлээ. Эндхийн уул голын адгийнхаас хамаагүй эгц бөгөөд өндөр, мод гагцхүү голын хоёр эрэг бас гүнзгий хавцал жалганы дагуу ургажээ. Энд ямар ч жил хэрэм маш элбэг байдаг учир Аханя эндээс хэрэм олно гэж горьдсон авч, энэ жил цас тун зузаан орсон тул хэрэм нүүчихсэн ажээ. Урам нь хугарсан Аханя ачаа хөсгөө цаг алдалгүй голын адаг руу бушуухан залав.
Арав хоног тасралтгүй нүүсний эцэст анчид голын татмын бараа сайхан харагдах модтой нэг өндөр дэвсэг дээр отоглож буув. Гол энэ хавьд уулын давчуу хавцлаас салж, олон салаараад цэнхэртэн тунарах тайгад уусан шингэж алсыг зорин оджээ. Шинэ газар анчдын аз дайрч, өдөрт арваас арван таван хэрэмний олзтой байв. Николка модны хонгилоос нэг дор таван хэрэм хөөж гаргасан удаатай. Бургасан дотор туулай, ятуу маш элбэг, нохой зээхний мөр байн байн тааралдана, гэхдээ хандгайн мөр гойд их, булганы жим дайралдах нь ч бас ховор бус. Николка хавх байхгүйдээ тун их харамсана, булганд ёстой нэг хавх хэрэглэж байх цаг!
Гуравдугаар сард өдөр уртассан ч гэсэн анчдын олз эрс ховордлоо. Ядарч урам нь хугарсан амьтад майхандаа ирдэг болов. Аханя бүр гойд ядарна. Царай нь унжийн хөхийжээ. Ганц хоёрхон хэрэмтэй бүр үд дунд буцаж ирсэн удаа хэд хэд бий. Николка ч тэр болгон хоёр нарны хооронд бүтэн явж чадахгүй, гурав дөрөвхөн хэрэм барьсаар нар жаргахаас өмнө майхандаа эргэж ирнэ.
Тэнгэр сайхан, дулаан өдрүүд болж хэрэмний ороо эхэллээ. Одоо хэрмийг хурилаас нь олно гэж барагтай бол байхгүй, голдуу л мухирлаж тахирласан мөрийг нь удтал мөшгин хөөж, хурилаас тав зургаан километрийн зайд гүйцэж олох хэрэг гарна. Николка нэг удаа хоёр эрэгчин хэрэм нэг эмэгчнээс болж зодолдож байхыг олж харжээ. Тэр хоёр муухай чарлан мөчир дамжин хөөцөлдөнө. Николка аль нэгийг нь буудах гэж овоо хараандаа оруулж чадахгүй нэлээд болсны эцэст сум тавьтал нэг нь ойчоод өгчээ. Үлдсэн нь гялсхийгээд зугтчихлаа гэж бодоод буугаа бушуухан цэнэглэтэл нөгөө хэрэм чинь зугтахын оронд модны гол руу уруудан хар эрчээрээ харайлгаж, алуулсан хэрэм дээрээ үсэрч буугаад, түүнийг улангассан мэт зумлаж зулгаажээ.
Ангийн улирал дуусахад дөрөв хоног үлдээд байсан боловч Аханя түүнийг гүйцээлгүй ангаа дуусгахаар шийдэв. Хэрэм тун цөөрсөн учир олзноосоо гарз нь их гэлтэй, дэмий цаг үрэхээс цаашгүй, нэмэрт нь мянжиг төллөхөд бэлтгэх хариуцлагатай үе ард тулгарч байгаа. Түүнээс гадна Аханя бүр ядарч гүйцжээ. Гэтэл гуравдугаар сарын өдөр урт байгааг хэлэх үү, ёстой ярих юм биш! Аханя залуудаа цагийн ялгааг ер тоодоггүй, түүнийг юман чинээ бодож анзаардаггүй, бодол санаанд нь ч гагцхүү яаж илүү ан олз олох вэ гэхээс өөр юм ордоггүй тул өвлийн урт улирал ганцхан хором мэт нисэн өнгөрдөг байсан бол тэрээр одоо ангийн мөр хөөн тайгаар явж байхдаа өвчнийхөө тухай, залуу насныхаа тухай бодох нь олонтаа болжээ. Хэдэн жилийн өмнө сууж тохой гаталсан хамтралын хуучин усан онгоцыг санагалзах нь олширсон. Тэр усан онгоц цасан долгио дээгүүр хийсгэж
яваа цаначин шиг давалгаан дээгүүр харван давхиж байснаа яг эрэг хүрэхийн даваан дээр моторынх нь нэг юм болохоо байж унтарчихаад, онгоц түрүүчийнхээ эрчинд цааш хөвөхүйд усны давалгаа төмөр бүрээсийг нь цал цалхийн ороолгох нь чанга сонсдож байсан билээ. Зорчигчид хүрч чадах нь уу, үгүй юу? хэмээн эрэг рүү хүчлэн ширтэцгээж байсан. Тэгтэл ч өехий дор нь элс шажигнаж, онгоц эрэг рүү зөөлхөн түншээд хэвийсхийн зогсчихсон гэнэ.
Механикч нь бүхээгээсээ гарч ирээд онгоцны мөлийсөн хайсыг алгадаж,
—Өтөл амьтан ингээд үеэ өнгөрөөх нь энэ! Засвар авахаа өнгөрсөн... Энэ сав ч мөн лут ажилласан даа, онгоц болгон ийм бол ч! гэж өгүүлжээ.
Аханя уржнан эмнэлгийн усан зогсоолын хавьд тэр онгоцыг дахин нэг харжээ. Онгоц юу ч үгүй зэвэнд идүүлж, өехийний сургааг, жолооны бүхээг энэ тэр нь байхгүй, далайн шуурганд хаягдсан халим мэт уснаас хол бөөрөлдөн хэвтсэн... Аханя тэр өдөр танил механикчтайгаа гудамжинд тааралдаж, эвдэрхий онгоцны тухай асуужээ.
—Түүнийг чинь акталчихсан, өвөө минь. Акталчихсан. Оронд нь шинийг худалдаж авсан. Тэр зогсож байна, харахгүй юу? Ганган шүү! хэмээн механикч маасганан өгүүлжээ.
Аханя механикчийн маасагнахад дургүйцсэн. Өвгөн хожим тайгад явж байхдаа механикчтай дотроо маргаж, хүмүүс онгоцыг тийнхүү гаргуунд нь хаясанд бухимдаж явсан билээ. Цаачин хүн хуучирч эвдэрсэн чаргыг хүртэл ашиглахгүй зүгээр хаячихна гэж хэзээ ч байхгүй, хусан улаар нь хоёр сайхан бөх сүхний иш хийж, банзыг нь өөр чарга засаж сэлбэхэд зориулан нөөцөлнө. Гэтэл усан онгоц чинь чарга биш, түүний төмөр гэхэд л мянган сүх хийхэд хүрэлцээтэй, нэмэрт нь төдийчинээ хутга хийж болно.
Хүмүүс хэчнээн эд юмыг акталсан байна вэ дээ. Акталсан! Аханяг, өөрийг нь мөд ингээд акталчихна.
Энэ «актална» гэдэг дасаагүй үг өвгөний толгойд улам олонтаа орж ирэх болж, салж хагацах янзгүй, доромжилсон аястай сонсдоно.
«Миний зүрх ч удахгүй бүрмөсөн зогсчихно. Нүд бүр муудчихсан, хөл ч муу. Энэ залуу орос анчин хар нялхаараа хүүхэд мөртлөө надаас олон хэрэм агналаа. Би хүн амьтанд юу гэж хэлэх вэ! Хүмүүс «Ээ, Аханя бүр зөнөж гүйцэж, тэгэхлээр актлах цаг болжээ» гэцгээнэ. Одоо яая гэх вэ, хөгшин нь залуудаа байраа тавьж өгөх ёстой бололтой. Би ч цагтаа залуу явсан, нүд минь хурц, залуухан цаа шиг гүйдэг байлаа. Одоо Николка, Костя эд нар миний оронд гүйнэ, хожим тэднийг хэн нэгэн хүн орлох болно. Хүмүүс бие биеэсээ халаа авна, харин энэ уулс, энэ тайга бол юу ч тохиолдсон байдгаараа л байх болно... Би энэ уулсыг таван жилийн дараа үзэх болов уу? Үзэхгүй, мөд үхэх байлгүй дээ».
Аханя мөд үхнэ гэх бодлоос эс айна. Тэрээр үхсэнийхээ дараа төрөл арилжиж, өөр нэгэн ертөнцөд өөр ажил үйлстэй аж төрнө гэж итгэж байгаа билээ. Гэхдээ бас яльгүй гомдолтой санагдана, энэ ертөнцөд сонин хачин хийх ажил, санаж сарвайх юм маш их, юм бүхэн ижил дасал болчихсон... Гэтэл тэнд ямар байх вэ? Тэнд бол юу байдаг нь бүү мэд, бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй болно. «Энэ уушигны сүрьеэ гэдэг заналт хар өвчин. Бүлээн ус мөс уусгах адил энэ өвчин хүнийг ягуухан идчих юм, бараг бүх ойрын хамаатан садныхан энэ өвчнөөр эндэцгээсэн. Одоогийн залуучуудад ийм өвчин тусахаа больжээ. Энэ сайхан хэрэг, өвгөд бид тэртэй тэргүй үхэх юм чинь яахав. Гэхдээ сайхан амьдрал эхэлчихсэн, ёстой аж төрөөд л, элдэв сайн үйлс бүтээгээд л байдаг цаг... гэж бодохоос харамсана.— Харин тосгонд биш, тайгадаа л өнгөрөх юмсан. Маяканы өндөр эрэг дээр ээжийнхээ хажууд бол мөн сайнсан. Алсын бараа сайтай, гоё сайхан газар даа, малчид нутаглаж буух нь олонтаа, хавар намрын цагт хун шувууд доогуур гангалдан ниснэ... Намайг Маяканд оршуулаарай гэж Фока Гавриил хоёрт хэлэх хэрэгтэй юм байна...»
Николка арьсан ултай палигар цанаараа нүд гялбам, лагалдсан нойтон цасан дундуур мөр татуулан голын дагуу аажуухан гэлдэрнэ. Тэрээр хөвөнтэй хүрэмнийхээ энгэрийг ярж, үстэй бээлийгээ бүсэндээ хавчуулж, малгайгаа ар шил рүүгээ буулгажээ. Дулаахан гэдэг нь жигтэйхэн! Нам гүм. Цанын уланд цас битүүхэн хяхарч, хамаг бие сульдан залхуу хүрч байвч нар орой дээр, бас майхан хүртэл километр хүрэхгүй үлдсэн учир явахад урамтай. Өнөөдөр өвлийн ан дуусаж байгаа болохоор Николкаг хэн ч буруушаахгүй. Ан дуусах нь энэ?


Last edited by к!хот on Jun.08.14 1:50 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.08.14 1:49 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Тэгтэл ч зуухны яндангаас утаа үнэртлээ.
«Ан дууссан! Ан дууссан!» хэмээн Николка алхааныхаа хэмээр баярлан үглэнэ. Тэрээр амьдралаа бодсон ч, өнөөгөө бодсон ч сэтгэл дүүрэн баяртай явна. «Ан дууссан! Ан дууссан!»
Нөгөө утааны үнэртэй холилдон нэг мэдэгдэм төдий үл таних үнэр хамарт өртлөө... Николка зогтусан энэ мартагдсан үнэрийг санах гэж араатан шиг шиншиллээ... Тэгтэл ч санаанд нь орлоо! Шинэсний гөлөг, хайлсан цас, бургасны гашуувтар дүрс энэ тэр, бас өөр нэг сэтгэл догдлом хүслэнт юмтай нийлэн үнэртэж байгаа ажээ. Тэрээр самгардан орчныг харж, цэнгэг сэрүүн агаарыг цээж дүүрэн амьсгалж, нэг хэсэгтээ хөдөлж чадахгүй зогсохдоо агаар амьсгалахын тоолон таавар нь итгэл болон хувирч байлаа. «Үгүй, энэ чинь хаврын үнэр байна шүү дээ! Тэгнэ ээ тэр, хаврын үнэр!» Энэ бодолдоө сая үнэмшин харвал голын хүйлс дагасан бургас наранд ичингүйрэн улайрч ойрхон очвоос мөчрийнх нь үзүүр оо пүргэсэн мэт цайвар ягаан тоосонцроор үл мэдэг төдийхөн бүрхээстэй, түүний цаанаас бургасны торгомсог гөлөг мөнгөлөг үр шиг бултайх янзтай болжээ.
Тээр тэнд голын тохойн цаана цасанд дараатай мөс нурлаа. Мөс нурах чимээ өвлийнх шигээ цуурайтан тас нясхийсэнгүй, харин өлгийтэй мэт энэ ариун нам гүм орчинд хормын зуур замхарлаа. Ойн төгөл дотроос шувуудын шулганаан, мод тогшин дэрхийн нисэлдэх нь сонсдоно. Гэссэн шинэс модны уядсан мөчир аль нэгийг зөөлхөн шивнэх буюу санаа алдаж байгаа мэт үл мэдэгхэн туялзана.
Николка гол руу тулж хошуурсан нэг өндөр дэвсэг дээр гармагц хөдөлгөөнгүй зогсон, дөтлөн хөвхөртөх толгодын цаанаас алсын уулс сундалдан цэнхэртээд, бүр цаашаа газар тэнгэрийн савслаганаа Маяканы нуруу төрөлхийн ариун төрхөөрөө цайварлан харагдах холын барааг баясан ширтлээ. Энэ гоё сайхан уулсыг хүрэхэд уртын урт бэрх зам буйг Николка одоо мэдэх билээ. Тэрээр энэ замыг хоёр хөлөөрөө туулсан болохоор энэ алсын уулс зөвхөн гоё харагдаад зогсохгүй өөрийнх нь бие махбодын тасархай гэлтэй нэг л төрөлх дотно санагдана. Николка уулсын бараа, орчин тойронд нэлийсэн их тайга, хязгааргүй уудам хөх тэнгэрийг харахдаа нэгэн шинэ сайхан сэрэл сэтгэлийн гүнээс тодрон айсуйг мэдэрч, тэр нь хором тутмаар, амьсгалах тоолонгоор өсөн томорч, дотроо багтаж ядан гадагш тэмүүлж, цовоо цолгин баярын уухай, утга тегс ариун сайхан үг болж гарах гээд байх ажгуу. Тэрээр толгой дээрээсээ малгайгаа шүүрч аваад түүгээрээ даллан «Эхэ-хэ-хээй!! Сонсоцгоог-тун! Э-хэ-хэ-хээй!» хэмээн догдлон хашгирлаа.
Дөревдүгээр сарын хорин дөрвөнд малчид сүргээ Малкачан голд тууж ирцгээв. Эндээс Гонхон уул, Варганчикийн толгод аль аль нь ил ажээ. Тундрийн цас хэдийн тарлантаж, энд тэндгүй буй хар модны төглөөс үүрээр сойр тагнайдах аяыг сонсож болох байлаа.
Арав хоногийн өмнө хуруугаа хөлдөөчихсөн Хабаров тосгон руу яваад одоо хүртэл эргэж ирдэггүй. Нэг малчин эзгүй байгаа нь нүүдлийн үед илт үгүйлэгдэх тул малчид түүнийг хүлээж ядна. Бас ядаж байхад яг энэ үеэр ууган хугаш гардаг байгаа даа.
Цаа төллөж эхэлнэ гэдэг малчдын хувьд баяртай хэрэг боловч Варганчик хүртэл гурав нүүх зай үлдээд байгааг хэлэх үү, нүүдлээр гарсан хугашнууд цөм үхэх учир энэ удаа баярлахтай мантай байлаа. Түүнээс гадна гол зовох юм өмнө нь бий. Сарын өмнө малчид дээр ирсэн хөтөч нар өнгөрсөн намар гол хадаалах үеэр их шуурга тавьж, тохойгоор нэг мөсөн овоо шавчихсан учраас түүгээр буга битгий хэл хүн гатлахад бэрх болсон гэж ярьцгаасан билээ. Энэ шаваарсан мөсөн дундуур хээлтэй мянжгууд нь харайлж давхилдах хэрэг болбол дараа нь мөн ч олон хугашны гарз гарна биз дээ. Малчид цаагаа төллүүлэх газар цагтаа очоогүй, нүүдлээ оройтуулсан нь тэдний буруу гэдэг нь мэдээж, гэвч буруугаа ухамсарлалаа гээд нэгэнт өнгөрсөн хэрэг өөрчлөгдөх биш дээ, арга бодохоос өөр замгүй. Малчид зөвлөлдөж ярилцсаны эцэст сүрэг туухаар батлагдсан замыг өөрчилж Малкачаны тундрт цаагаа төллүүлэхээр хамтралын захиргаанд санал болгохоор шийджээ.
Шумков зүүн зүгт дөнгөж тэнгэр хаяарч байхад Николкаг сэрээж,
—За дүү хүү, яасан их унтаж байна? Босоорой, яаралтай ажил гарлаа гэжээ.
Николка ухасхийж босоод бушуухан хувцаслаж эхлэв.
Улита хэдийн галлачихсан, өөрийнхөө хаяанд хувин савтайгаа ноцолдож байна. Малчид тун сая сэрцгээсэн тул биеэ маажлан, эвшээж, хөнжилдөө хэвтэж байгаа ажээ.
Нохой хуцалдсан нь Костя жижүүрээсээ бууж ирж байгаа нь тэр аж. Малчид Николкаг хамтралын даргад Сонсоцгоог-тун! Э-хэ-хэ-хээй!» хэмээн догдлон хаш- гирлаа.
Дөревдүгээр сарын хорин дөрвөнд малчид сүргээ Малкачан голд тууж ирцгээв. Эндээс Гонхон уул, Варганчикийн толгод аль аль нь ил ажээ. Тундрийн цас хэдийн тарлантаж, энд тэндгүй буй хар модны төглөөс үүрээр сойр тагнайдах аяыг сонсож болох байлаа.
Арав хоногийн өмнө хуруугаа хөлдөөчихсөн Хабаров тосгон руу яваад одоо хүртэл эргэж ирдэггүй. Нэг малчин эзгүй байгаа нь нүүдлийн үед илт үгүйлэгдэх тул малчид түүнийг хүлээж ядна. Бас ядаж байхад яг энэ үеэр ууган хугаш гардаг байгаа даа.
Цаа төллөж эхэлнэ гэдэг малчдын хувьд баяртай хэрэг боловч Варганчик хүртэл гурав нүүх зай үлдээд байгааг хэлэх үү, нүүдлээр гарсан хугашнууд цөм үхэх учир энэ удаа баярлахтай мантай байлаа. Түүнээс гадна гол зовох юм өмнө нь бий. Сарын өмнө малчид дээр ирсэн хөтөч нар өнгөрсөн намар гол хадаалах үеэр их шуурга тавьж, тохойгоор нэг мөсөн овоо шавчихсан учраас түүгээр буга битгий хэл хүн гатлахад бэрх болсон гэж ярьцгаасан билээ. Энэ шаваарсан мөсөн дундуур хээлтэй мянжгууд нь харайлж давхилдах хэрэг болбол дараа нь мөн ч олон хугашны гарз гарна биз дээ. Малчид цаагаа төллүүлэх газар цагтаа очоогүй, нүүдлээ оройтуулсан нь тэдний буруу гэдэг нь мэдээж, гэвч буруугаа ухамсарлалаа гээд нэгэнт өнгөрсөн хэрэг өөрчлөгдөх биш дээ, арга бодохоос өөр замгүй. Малчид зөвлөлдөж ярилцсаны эцэст сүрэг туухаар батлагдсан замыг өөрчилж Малкачаны тундрт цаагаа төллүүлэхээр хамтралын захиргаанд санал болгохоор шийджээ.
Шумков зүүн зүгт дөнгөж тэнгэр хаяарч байхад Николкаг сэрээж,
—За дүү хүү, яасан их унтаж байна? Босоорой, яаралтай ажил гарлаа гэжээ.
Николка ухасхийж босоод бушуухан хувцаслаж эхлэв.
Улита хэдийн галлачихсан, өөрийнхөө хаяанд хувин савтайгаа ноцолдож байна. Малчид тун сая сэрцгээсэн тул биеэ маажлан, эвшээж, хөнжилдөө хэвтэж байгаа ажээ.
Нохой хуцалдсан нь Костя жижүүрээсээ бууж ирж байгаа нь тэр аж. Малчид Николкаг хамтралын даргад
зурвас хүргүүлэхээр тосгон руу явуулна гэж өчигдөр орой шийдсэн учир Костя Николкагүй ганцаараа өнөн шөнө жижүүрлэжээ.
Николка яаран байж цай уугаад тал гамбир, хэрчим чанасан мах өвөртөлж майхнаас гарлаа. Шумков араас нь гарч дөрөв нугасхийсэн бичиг өгөөд,
—Гол мэдээтэй гараарай, урьдаар модоороо тоншиж үзээрэй. Голын мөс өдийд хөндий байгаа, ялангуяа захаар нь мэдээтэй яваарай. Цариг цасаар хоёр цаг шогшоод л төв орчихно, очсон хойноо нэг цаг, буцах замдаа хоёр цаг болно. Ер нь үдийн хоолон дээр ирнэ гэж хүлээж байя. Биднийг эндээ бахгүй байвал бидний мөрөөр араас очоорой, Малкачаны адаг руу л нүүнэ. Бас Хабаровын яасныг мэдээд ирээрэй гэв.
Цариг цас хатуу учир уллаагүй цана хөнгөхөн гулсана. Николка хүчтэй хүчтэй таягдан хурдаа нэмлээ. Хөнгөн жавар хацар таатай илбэнэ. Царцанги цастай хавирсан цанын чимээ хол цуурайтай аж. Николкагийн баримжаалан дөтөлж яваа ойн хар зурвас удаан ч гэсэн найдвартай ойртон байна.
Цаг хагас яваад тосгонд ирлээ. Эндхийхэн саянаас л сэрцгээж байгаа бололтой хаа нэгхэн яндангаас утаа суунаглаж байна. Нэг байшингийн дэргэд хүний бараа харагдсанд явчих вий хэмээн түүн рүү яаравчлав. Тэрээр,
—Сайн байна уу? гэж тээр холоос мэндлээд,— Иванова даргынх хаа билээ, та хэлж өгөхгүй юу? гэв.
Нүдний шилтэй, сэхээтэн төрхтэй сайхь хүн хариу мэндлээд Николкаг гайхшран харснаа эсрэг талд байгаа байшинг зааж,
—Наталья Петровна энэ байшинд суудаг юм, харин одоо бол гэртээ байхгүй, өчигдөр Магадан руу нисчихсэн... гэв.
—Яаж нисчихсэн гэж?! хэмээн Николка дотор нь палхийн гайхан асуулаа.
—Онгоцоор нисэхгүй юу гэж нөгөө хүн инээмсэглэн өгүүлснээ Николка бүр арга тасарсан царайтай байхыг хараад,— Та түүний орлогч Иннокентий Степанович Бе- ляевтэй уулз л даа. Тэднийх тэр худгийн эсрэг талын байшин, харж байна уу? гэж бушуухан тайвшруулав.
—Баярлалаа! гэж Николка өгүүлээд танил байшин руугаа шалмаг алхлав.
Мань хүн байшингийн хаалгыг арай ширүүн, бачимдсан байртай тогшсон бололтой, хөөрхөн япон хүүхэн шиг жижигхэн гоолиг эмэгтэй хаалга нээж,
— Юу болоо вэ? Та юун хүн бэ? гэж айсан дуугаар асуув. Николка санаа нь зовчихоод,
— Юу ч болоогүй ээ. Би гуравдугаар сууриас явж байна, Ивановад захиа авчирсан юм, гэтэл эзгүй байна, уул нь би яаралтай ажлаар яваа... гэж өгүүлэв.
Бүсгүй Николкаг гэртээ орохыг урив. Тэрээр айлын босгыг хулчгархан алхаж, гялалзтал будсан шал руу гишгэж зүрхлэхгүй хулмаганан зогсов. Цонхонд татсан цав цагаан хөшиг, шалан дээр дэвссэн эрээн ширдэг, хананд хадаастай хурц өнгөтэй бүдүүн бааз хатгамал, хөхөөтэй дүүжин цаг, тэр ч байтугай булан тус газраа халцарсан алаг хулдаасаар бүтээсэн ердийн нэгэн ширээ энэ бүхнийг Николкагийн дасчихаад байгаа зүйлтэй харьцуулбал хаад ноёдын тансаг эд агуурс гэлтэй.
Чимээнээр сэрж, яарахдаа хальт мулт хувцасласан Беляев нойрмог, цэлцгэр царайгаар Николкаг түгших янзтай харж,
— Өө Родников уу, сайн байна уу, чи хаанаас гараад ирэв?.. Юу гээч болоо вэ? гэж асуулаа.
— Шумковоос ийм захиатай явна гээд Николка Беляевт зурвасаа сарвайв.
Беляев зурвасыг унших зуур хөмсгөө зангидан, дургүй нь хүрч буй янзтай толгой сэгсэрнэ. Уншиж дуусаад,
—За залуу, чи байна шүү, цаад Шумковтоо битгий цэцэрхээд бай гэж хэл. Яасан ухаантай төрөө вэ! Мал туух замыг хамтралын захиргаа баталсан, түүнийг өөрчлөх зайлшгүй шаардлага алга байна... Эрт нүүх хэрэгтэй байж л дээ. Гурав хоногийн дараа гэхэд Варганчикт буусан байх хэрэгтэй, ямар ч арга саам хэрэггүй шүү! гэж ууртай үглэв.
—Ганц Шумков биш, бүх бригадаараа ингэж шийдсэн юм. Тохойд маш их мөс овоорсон байна, гэтэл мянжгууд одоо харайж цоройж болохгүй шүү дээ... хэмээн Николка зөрлөө.
—Бас нэг ухаантан гараад ирлээ... гээД Беляев эхнэрээ гэрчээр татах гэсэн мэт түүн рүү гайхсан харцаар хараад,— Чи, залуу минь, ахмад хүнийг сургах болоогүй, бид яаж ийгээд учраа олно... Байз, би түүнд одоохон захиа биччихье! гэснээ,— Үгүй ер, яасан ухаантай амьтад вэ, та нар тэгмээр байна гэнэ, тэд тэгж шийдэж гэнэ... хэмээн үглэсээр дэвтрийн хуудсан дээр Шумковт хариу захиа бичиж гарлаа.
Эзэгтэй ширээн дээр талх, тавагтай шарсан загас, цөцгийн тос, ёотон, дундуурхан лаазтай сүү зэргийг
яаран тавилав. Эмэгтэй бас бус юм ширээн дээр гаргаж тавьсан боловч Николкагийн харц цагаан загасан талх РУУ тас ширтжээ. Тэрээр жинхэнэ цагаан талхыг хэчнээн их санаснаа сая л мэдрэв... Дэмий л шүлсээ залгиад талхнаас хараа буруулж «Ухаантан, ухаантан» гэж үглээд байхдаа яахав дээ, өөрөө бас ухаантан!...» гэж бодов. Беляев түүний бодлыг тасдан,
—За залуу, май энэ зурвас. Шумковт биечлэн өгөөрэй, дүвчигнээд байлгүй хамтралын захиргааны шийдвэрийг зохих ёсоор нь биелүүлбэл таарна гэв.
Николка зурвасыг үг дуугүй авч үүд рүү огцом эргэлээ.
—Байз! Чи хаачих нь вэ? Унд уу!
—Баярлалаа, би өглөөний цайгаа уучихсан!
Тэрээр малчдыг буйран дээрээ байхад буцаж иржээ.
Шумков Николкагийн ярьсныг сонсож, зурвасыг уншсаны эцэст өөрийн эрхгүй гар алдлан,
—Тогтоосон замаа өөрчлөхийг зөвшөөрөхгүй байна. Варганчик рүү нүүхээс биш гэв.
— Окси! Энэ Беляев ямар өөдгүй амьтан бэ! Ёстой юу ч ойлгох алга этгээд байна! гэж Аханя дургүйцэн ярвайн өгүүллээ.
—Наталья эзгүй байсан нь тоогүй юм болжээ, байсан бол заавал зөвшөөрнө гэж Фока Степанович итгэлтэй хэлээд,— Беляевыг эс тоовол яасан юм бэ? Иванова ирээд биднийг зөвтгөнө биз гэв.
—Болохгүй, болохгүй! Дүү хүү, чи юу ярьж байна хэмээн Шумков эмээсэн царайтай толгойгоо зад сэгсэрч,— Ингэж дураараа загнавал бид хатуу юм хүртэнэ, тэгэхдээ би хамгийн түрүүнд хүртэнэ. Тэгсэнд орвол Варганчик руу нүүсэн нь дээр гээд энэ тухай яриаг таслах мэт Николкад хандаж,— Ингэхэд чи Хабаровын тухай ямар сураг гаргав? гэж асуув.
Николка энэ асуултад тэр даруй балмагдаж, буруугаа бодохоос бие нь хүйт даан зарсхийгээд явчихав. «Би яасан тэнэг толгой вэ!» гэж дотроо өөрийгөө зүхэн ичсэндээ үснийхээ угийг хүртэл улайж газар шагайн,
—Ээ, золиг гэж... тэр тухай асуухаа мартчихаж. Энэ муу Беляев л дургүй хүргэж байж тэр хэмээн гутран өчив.
—За яах вэ, дүү хүү, санаа зоволтгүй, би уул нь захиандаа Беляеваас түүний тухай асуусан юм. Мань хүн хариу бичихээ мартсан байна, тэгэхлээр Хабаров амьд сэрүүн яваа гэсэн үг, энэ л чухал хэрэг. Чи шуурхай яваад ирсэн чинь сайн байна, Костяд хамжилдаарай, цаадах чинь ганцаараа сүрэг дээр зовж байгаа.
Хөтөч нар үнэн хэлсэн байжээ. Тохойн мөс үнэхээр арзайлцан, тэр гэхийн тэмдэггүй шавааралдаж, үндэс сууриараа нурсан гантиг чулуун хот гэлтэй нургиан овоо болжээ.


Top
   
PostPosted: Jun.08.14 1:53 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Тавдугаар сарын гурванд нохой хөллөсөн хоёр хөсөг малчдын майханд ирлээ. Тэд зочдоо угтахаар гарцгаав. Хамгийн түрүүнд Николай Хабаров хүнд үүргэвчиндээ түүртэн бөхийж, арсайтал инээсээр айсуй, араас нь Иванова хөтөч нар руугаа эргэж харсаар явж байна. Хабаровын эрхий хуруу алга болсныг Николка түрүүлж үзээд,
—Чиний хурууг тайрчихаа юу?! гэж мэгдэн асуулаа.
—Амьдаа минь, тэр хурууны хэрэг гэж юу байх билээ? хэмээн Хабаров үнэн санаанаасаа инээд алдаж,— Илүү- дээд байсан юм, тэгээд л тайрчихгүй юу. Ха-ха-ха! Амь- даа минь, буу ай, хүзүү толгой хоёр л бүтэн байвал болох нь тэр! гэж нүд нь тосолсон мэт гялалзаж байж байгаа төрх нь ер тоосон шинжгүй ажээ.
Иванова Николкатай мэндлэхдээ хөмсөг нь сэрвэсхийн гайхаж,
—Тэнгэр минь! Чи улам л том болоод байна аа... Танихын арга алга, бүр эр хүн болж гүйцжээ... гэж уулгалав.
Малчид, зочид майханд арайхийн шахцалдан эвлэж сууцгаав. Николка бүр хаяанд шигдэн, хүмүүсийн яриаг сонсохын завсар сонин сэтгүүлүүд рүү шуураад орчихлоо. Төвийн сонин сайхныг ярьж дуусчихаад малчид, зочид явган ширээн дээр шилэн аяга, шаазан эвлэгхэн тавилж буй Улитаг тэсэж ядан харцгааж сууна. Иванова толгой сэгсрэн,
—Та нар үгүйдээн цөмийг нь нэг дор битгий уучих л даа гэснээ Шумковт хайдан,— За Василий, ажил явдал ямар байна? Төл сайн авч байна уу? гэж асуулаа.
—Сайнаа хат даа. Олон мянжиг хээл хаяж байна гэж Шумков урамгүй өчив.
—Хээл хаях ий? Яагаад тэр билээ? Та нар яагаад хээл хаяулж байна? Та нар чинь анхны жил цаа маллаж байгаа улс уу?
—За тэгнээ тэр, бид нар л буруутан болно гэж би та нарт хэлээ биз дээ гэж Шумков бах нь ханасан байртай малчдыг тойруулан харж өгүүлээд,— Наталья Петровна, биднийг дангаар нь буруутгаж яаж болох вэ дээ. та нар ч бас буруутай... гэж хэлэв. Фока Стешпкжич бригадын даргын яриаг ууртай таслан,
—Васька, чи юу гэж гүвтнээд байгаа юм бэ? Юундаа хулчганаа вэ? Наталья Петровна, чи ч бас дэмий юм бурж байна. Юу гэж бидний дургүйг хүргээд байгаа юм? Бид тэртэй тэргүй өөрснийхөө бурууг ухамсарлаж, цааныхаа төлөө санаа зовсоор байна. Гэтэл үйлдвэрлэлийн төлөө та нар л санаа зовдог, бид нар үгүй болж байх шив дээ! Та нар байшинд суучихаад л бүхнийг мэдээд байдаг! Бид нарын зөвлөлгөөг хүртэл олигтой тоож үзэхгүй байна. Захиргаа шийдсэн, захиргаа тогтоосон л гээд байх юм... гэж үглэлээ.
—Фока Степанович, хүлээж бай, чи юу гэж над руу зүхэлдээд байна? Харин би л та нарыг зүхэх ёстой. Захиргаа энд ямар хамаа байна? Танай хугашнууд үхлээ гэж захиргаа буруутан болох уу?
—Тэр чинь дээ хэмээн Фока Степанович Аханягийн дэмжлэгт дулдуйдан дахин бухимдаж,— Та нарт ч одоо ер хамаагүй гэдгийг л би хэлж байна. Гэхдээ тэр муухай хараал идсэн шаваарсан мөсөн дундуур цаа албадаж туулгасан чинь та нар биш билүү? Хамаг чаргаа хэмхэлж гүйцсэн! Хүнсээ муутгасан! Мянжгуудаа зовоочихсон! Хээлтэй мянжгийг ийм муухай замаар тууж болно гэж үү? Бид тууврынхаа замыг өөрчлөөд, Малкачанд цаагаа төллүүлье гэж та нарт санал болгосон биз дээ? Гэтэл та нар юу гэж хариуллаа? гээд тэрээр нүүрээ ярвайлган хэн нэгнийг дуурайн шоолж,— «Бид шийдсэн, бид тогтоосон,бид тушаасан...» гэсэн. Ингээд л тушаагаад бай л даа! Гучин тугалын арьсаар нүдээ хужирла, эдгээрийг агуулахдаа хийж ав, хүрэм, малгай энэ тэр хийцгээ... Цөөхөн байна уу? Удахгүй дахиад үхэцгээнэ, тэгэхээр нь нэмж өгнө өө. Харин та нар тушаагаад л, цаагий маань үхүүлээд бай... Би зөв ярьж байна уу, үгүй юү, манайхаан? хэмээн Фока Степанович малчдыг тойруулан хараад Аханя дээр хараагаа тогтоолоо.
—Фока, жуйтэй, жүйтэй гэж Аханя толгой дохив.
Иванова Шумковт хандан,
—За, одоо чи юу болсныг яг дарааллаар нь надад тайлбарлаад орхи. Чамайг тэр бөөн мөсийг гатал гэж хэн албадсан юм бэ? хэмээн тайван атлаа эрсхэн асуулаа.
Шумков энгэрийнхээ халаасыг ухаж байгаад Беляевын гайтай зурвасыг гаргаж ирээд,
—За май, үүнийг унш, хамтралын захиргаанаас баталсан тууврын замыг дур мэдэн өөрчилбөл намайг бригадын даргаас хална гэж наана чинь бичсэн байгаа гэв.
Иванова зурвасыг уншиж дуусаад,
—За-аа, цөм тодорхой боллоо. Беляев үнэхээр ажилд хор хүргэсэн байна, гэхдээ чи ч гэсэн мөн сайн байна шүү. Өөрийнхөөрөө болгож чадсангүй юу? Эцсийн бүлэгт дураараа тэндээ үлдсэн ч болохсон, чи чинь бригадын дарга, удирдагч хүн! Удирдагч хүн бол эгзэгтэй үед шийдэмгий байх ёстой, ялангуяа өөрийгөө зөв гэж үзэж байвал... гэж бодлогошрон өгүүлэв.
—Тэгсэн бол намайг бригадын даргаас халах байсан.
—Халах ч байсан яадаг юм бэ! Яадаг юм! Эхлээд шийтгэх ч байсан байж магадгүй, гэхдээ дараа нь учрыг нь олоод бүх юм номоороо л болох шүү дээ. Ингээд бодоход, Василий, чи ажил гэхээсээ урьдаар хувийнхаа ая занг урьдаа барьжээ. Хээлтэй мянжгуудыг овоорсон мөсөн дундуур хөөж болохгүйг чи мэдэж байсан! Мэдэж байсан уу? Чиний байж байгааг! Василий, чиний төлөөнөөс би ичиж байна, ичгэвтэр юм! Үгуй ер, туунийг бригадын даргаас халчих юм гэнэ!.. Одоо надад нэг хүн: нөхөр Иванова, хамтралынхаа бүх цааг устга, цаан? аж ахуй ашиггүй салбар гэж хэлбэл яах вэ? Би бол тэр хүний нүдийг ухаж хаяна, даргынхаа албан тушаалыг хаяна, бугын аж ахуй манай хамтралын ихээхэн орлоготой салбар гэдэгт бүрэн итгэж байгаа учраас би ямар ч байсан тийм шийдвэрт захирагдахгүй. Ер нь Василий, чи бригадын дарга, өөрийнхөө сүргийг голлож хариуцах хүн чи, иймээс чамтай л хатуу ярина. За малчид аа, миний хэлдэг зүйтэй юү, үгүй юү?
Яриа ийнхүү эргэсэнд учраа олохгүй болсон малчид нэг хэсэг балмагдан чимээгүй байцгаасны эцэст Аханя толгой сэгсрэн,
—Танай хүн жүйтэй ярьсан, Васька бас эхлээд жүйтэй ярьсан, дараа нь танай хүн улам илүү ярьсан. Энэ Беляев л хамаг юмыг бантагнуулж орхижээ... гэж итгэлгүй өгүүлэв.
—За Василий, хараа биз дээ, Аханя бас надтай санаа нэг байна, тийм учраас өөртөө дүгнэлт хийгээрэй. Беляев одоо хар бор ажил хийж байгаа. Ногоортлоо уугаад салахаа байсан. Энэ муухай архи уу, хэчнээн хүнийг цааш нь харуулав даа! Архинаас болж тонилсон хүмүүснйг цөмийг нь цуглуулаад тоолохсон... Xичнээн гэр бүл сарниж, хэчнээн хувь заяа нурсан билээ! Энэ архичид өөрснийгөө хордуулахаас урьдаар хавь орчныхныгоо хэчнээн хордуулж байгаа билээ. За жишээ нь чи, Хабаров гээд Иванова түүн рүү жигшин харж,— Яах гэж үүргэвч дүүрэн архи нааш нь авчрав? Одоо та нар мал болтлоо ууцгаана, ингэлээ гэж юу нь сайхан байна вэ? Надад тайлбарлаад аль, чи бол бараг дээд боловсролтой, ирээдүйн мэргэжилтэн хүн... гэж асуув.
Малчид, хөтөч нар цөм ичингүйрэн чимээгүй байцгаана. Фока Степанович Хабаровоос тусламж горьдох мэт түүн рүү хүчлэн ширтжээ. Костя даруухан хулганаж сууна. Аханя судас шөрмөс гүрвийсэн үрчгэр бор гараа өвдөг дээрээ тавиад хуруугаа хөдөлгөх аядан, даргын асуултын тухай юм уу, эсвэл өөр аль нэг зүйлийн тухай юм уу, бодолхийлэн тайван сууж байна... Майханд сууж байгаа хүмүүс цөм л архичин Хабаров даргад юу гэж хариулахыг байж ядан хүлээцгээнэ. Цаадах нь толгойгоо ганзагалан чимээгүй сууна. Тэгж байснаа толгойгоо өргөж, үг бүрээ нухацтай тод өгүүлж, тайван хэрнээ эрсхэн ингэж ярилаа.
—Тийм ээ, Наталья Петровна, таны зөв, би үнэхээр архичин, ер нь энд суугаа улс Николка та хоёроос бусад нь архинд надаас дутуугүй дуртай. Буруушааж хэн ч чадна, энэ хэцүү ажил биш. Гэхдээ ямар нэг юмыг буруушаах эрхийг зориуд олж авах ёстой. Та, хүний хувьд, даргын хувьд хамтралчдаа архи бага уулгахын тулд юу хийсэн бэ? Би дэлгүүрээс архи яаж авсан, нааш нь яаж авчирсныг та харсан шүү дээ. Одооны чинь байж байгаа царайг харвал миний үүргэвчийг булааж аваад мөсөн дээр хар хүчээрээ шидчихсэн баймаар юм. Та үр дагавраас нь айхдаа, архичин бид нартай тэмцэх тэр их нүсэр ажлаас айхдаа тэгж булааж авч шидээгүй, амаараа бурж, хор маажиж, муу үгээр идэж байх нь хамаагүй амархан бөгөөд аюулгүй л дээ. Харахгүй юу, таны орлогч чинь архичин болчихсон байна! Өвөө чинь архиддаг байсан, бид бас архидаж байна. Буруушаах амархан, харин шалтгааныг нь илрүүлж түунийг арилгах бол хамаагүй хэцүү... Манай сул биетэй үндэстэнд энэ хорын эсрэг ерөндөг бүрэлдэж гүйцээгүй байж болох шүү дээ? Бид чинь энэ архи дарсыг ганц, хоёрхон зуун?жилийн өмнөөс л мэдсэн. Гэхдээ хүний, өөрийн панзчингууд биднийг жимсний дарсаар дайлаагүй, ерөөсөө л гашуун виски, ром бас дотор шатаам спиртээр толгой түрийгүй балбаад эхэлсэн!Хээрийн тунгус тийм юманд яаж тэсэх вэ дээ! Бид ийм ерөндөгтэй болбол мөн ч их ус, өөрөөр хэлбэл мөн ч их архи урсаж одно биз дээ... Тийм ээ, дарга минь, би тантай санал нэг байна, энэ бүхэн бол хоосон бясалгал! Гэтэл таны сургаал ч бас нэмэр болохгүй, тэр чинь бидний дургүйг хүргэхээс цаашгуй, ер нь ч бид таны үглэхийг сонсож тусгаж авч байгаа юм алга, энэ тухайд бид жингийн годил мэт дүлий... гээд Хабаров шалчгасхийн нэг хэсэг чимээгүй болж бодолхийлснээ гэнэт сэргэн,— Гэхдээ ямар нэг арга хийж болно шүү дээ! Болно! гэж горьдсон, цөхөрсөн янзтай өгүүлэв.
—Харин тэгээд чухам юу хийх вэ? Юу? хэмээн Иванова малчдыг балмагдан харж дэмий л дал мөрөө хавчлаа.
—Бидэнд шинэ майхан тавиад өгчих гэж Шумков тоглох шоглохын хооронд өчив.
—Хоёрыг бол бүр сайн, манай майхан ч бас хөсрийгэж муудсан хэмээн Фока Степанович унэн сэтгэлээсээ дэмжлээ.
—За хонгорууд минь, майхан байхгүй гэж Иванова санаа алдаад, - Хаа ч байхгүй. Харин бэрзээнт арайхийж олсон, гэтэл бас нэг зовлон байна. Майхан оёх хүн огт олддоггүй. Та нар тэсэж үзээрэй, үйлчин олмогц л майхан ирүүлнэ. Ямар ч байсан намар гэхэд ирүүлэхийг бодно гэв.
—За, тэр харахгүй юу. Цоорхой майхантай бороо ч гоожоод, жавар ч сийгээд байдаг. Ингэхлээр чинь зов- лонгоо умартах гэж уухгүй яах вэ? Аль вэ, Улита! Дахиад нэг аягал, ирээдүйд эрүүлжин ариусахын төлөө ууцгаая. Тийм цаг ирнэ, ирэхдээ л нэг ирнэ! Энэ муухай заналт хар усаар манай ач үрс боловсон жорлонгийн чулуун шалыг чийглэж арчих нь дамжиггүй... Гэхдээ, нөхөр дарга минь, биднийг тооцооноос гаргаж хаявал эртдэнэ шүү. Бид хэдийгээр уудаг ч гэсэн ажлаа хийдэг улс, муугүй хийдэг улс... За юу ч ярих вэ дээ! Жишээ нь намайг л аваад үзье л дээ гээд Хабаров царай нь улалзан, нүд нь сэргэн гялалзаж,— Надад бол нэг л яльгүй түлхэц хэрэгтэй, шинэхэн салхи сэвшиж сэтгэл юуг минь дүүргээд өгвөл болоо... Онгоцны дарвуулыг салхи хөөрөгдөх адил. Тэгмэгц л уухаа больчихно! Нээрэнхээсээ хаяна! Надад тийм л салхи хэрэгтэй байна! Салхи!.. Харин одоо бол ууцгаая хэмээн тэрээр аягатай архийг ярвайн авч Николка руу эргэж хараад,— Би одоо Николкагийн төлөө ууна, тэр хэзээ ч архи уухгүй байхын төлөө ууна. Энэ маань одоо л амьдралаа эхэлж байна томоотой, ухаантай залуу, бүх юмыг ойлгоно... Дарга минь, одоо манийг биш үүнийг л хүмүүжүүлэх хэрэгтэй. Нэг мэдсэн чинь архичин бид нарын нөлөөнд автаад мань хүн уугаад эхэлбэл яана? Тэгж мэднэ шүү дээ... Та нар тугсэн хойно нь буруушаахаа өмнөө барьж, захиргааны арга хэмжээ энэ тэрдээ хүрэх вий. Тэгвэл тэр чинь оройтсон хэрэг болно. Одоо л мань хүний дотор юм хийж, муу сайныг ялгаж чаддаг болгох хэрэгтэй... Аз болоход энэ маань яггүй зантай, сэтгэлдээ сэвгүй хүн, бас сайн хүмүүсийн нөлөөнд байна. Түүний багш Аханя энэ сууж байна, Костя энэ байна. Фока Степанович бас байна гэснээ маасганах янзтай буй Худяков, хөмхийгөө зуун хүрлийн суугаа Шумков хоёрыг тоомсоргүй хараад сул гараараа агаарт хүчтэй даллан,— Би, Николай Георгиевич Хабаров гэж бас нэг сайн санаат халамжлагч нь байна, өөрийнхөө байж байгаа царайгаар арчаагаа алдсан архичин Хабаровыг харж яваг! гэж биечлэн үлгэрлэж байна гэх юм уу даа. Мууг ухаарч ойлгохгүйгээр сайныг танин мэднэ гэж байхгүй, тэгж ярьдаг биз дээ... Аль вэ, Николкагийн төлөө ууцгаая! гэлээ.
Тэгтэл ч энэ ерөөлийг цөмөөрөө дуртайяа дэмжицгээжээ. Ер нь ч ямар ч ерөөл байсан дэмжих юм чинь. Хабаровын ярианд залхсан малчид, хөтөч нар амсхийн санаа алдаж, тэрээр дахин далан долоон яриа дэлгэж сэтгэлийн тавыг алдуулах вий гэж эмээсэн мэт хүн болгон дор дороо толгойдоо юу орсныг бушуухан чанга чанга ярьж эхлэв.
—Николкагийн төлөө ууцгаая! Николкагийн төлөө ууцгаая... Одоо тэнгэр сайхан байна! Хүүе, Осип! Чи чинь лоовуузаа яагаад үүд рүү хаячихаа вэ! Нохой аваад явчихна даа.
...Төдөлгүй жавар орох аядмагц Ивановад шавдуулсан хөтөч нар дурамжхан буцах тийшээ хандав.
—Хоноцгоо л доо. Юундаа яарцгаах вэ? Маргааш өглөө царцсан цасан дээгүүр сайхан таваргаад явчихгүй юу гэж Шумков болиулах гэж оролдов.
—Үгүй үгүй, Василий, чи цаадуулаа битгий уруу татаад бай, өглөө гэхэд бид хэдийн тосгондоо байж байна. Юу юугүй тохойн мөс нүүчихнэ, энэ жил эрт хавар болж байна гэж өөрөө хэлсэн шүү дээ. Явцгаая, явцгаая, Осип! Чи хөөрхөн болтлоо балгаж амжаа юу? Ноход оо өрх рүү аваачаад хийчихэв ээ, сайхан мэдээрэй.
Зочид ирсний нөгөөдрийн маргааш Николка Костя хоёр хоосон чаргануудаа давхарлаж, дөчин цаа хөллөсөн хоёр хөсгөө тохойн мөсөөр хөтлөн барааны газар буй Нохойн тундрийн эргийг зорилоо. Малчид хоосон чаргаа ноднин Варганчикт орхиж байснаа энэ удаа намрынхаа бэлчээрт ойролцоо үлдээхээр шийдэцгээсэн ажээ.
—Хүрэх газраа очингуут чаргаа буулгаж хаячихаад буцаж хар хурдаараа жирийлгэх хэрэгтэй. Минутын төдий ч саатаж болохгүй шүү! Костя, чи дуулж байгаа биз? Тоглоом биш шүү! хэмээн Фока Степанович захиж байх нь нэг л түгшсэн аястай байхыг Николка анзаарав.
—За мэдлээ, мэдлээ, яриад байх юу байх вэ...
—Аюултай байвал аз туршихын хэрэггүй, битгий азаа үзээрэй гэж хэлж байна шүү, зүгээр л цаагаа тойруу эргээр нь туугаад ирээрэй.
Өнгөрсөн жил таван сарын сүүлчээр тохойн цөн түрсэн, одоо дөнгөж дөрвөний өдөр учраас малчид аюулын тухайд дэмий дүрэмдэж байх шиг Николкад санагджээ. Тэрээр мөсөн дээр гармагц мөс одоогоор бөх чигээрээ, ямар нэг аюул байхгүй гэдэгт бүрмөсөн итгэв. Харласан олон өрх байгаа нь үнэн боловч тэдгээрийг тойроод тойроод явчихна шүү дээ.
Костя хөсгөө явуулах хамгийн аюул багатай замыг чадмаг сонгоно. Тэрээр уруулаа жимийчихээд, мэрийсэн царайтай байн байн орчныг эргүүлдэн харах ажээ. Зураас шиг онигор нух нь хаврын хуурамч мөсийг нэвт шувт шинжлэх мэт. Мөс ногоовтор туяатай, сэрсгэрдүү гадаргуутай байвал зоригтой явж болно, хөвхөр туяатай, арзгар гадаргуутай байвал тойрч гарах юм уу урьдаар саваагаар хатгаж тогшилж үзэх хэрэгтэй. Нимгэхэн мөс бүрхсэн төдий өрх рүү цөмрөөд орчихож мэднэ, тийм урхинд орвол ч мөсөн доогуур чулуу шиг живнэ гэс?н үг... Гэвч энэ тухай бодохгүй нь дээр, гол нь анхааралтай харж, эргэлзмээр газар байвал тогшилж үзэхээс сайн юмгүй.
Николка «Костя хулчийж явна. Фока Степанович зүрхэнд нь ортол айлгачихжээ. Энэ мөсний зузаан байгааг харахгүй юу, трактороор гарсан ч болохоор байна» хэмээн Костяг дотроо дооглоно. Тэгтэл ч эрэгт хүрээд ирлээ. Костя хөсгөө хөтлөөд тундрийг зорилоо. Довнуудын хооронд ус шалчигнан, цасны сүүлчийн тасархайнуудыг долоон байна. Тундр хараа хүрэх газар хаврын усны өнгөнд гялалзана. Тоо томшгүй олон нуурын дээгүүр нугас, галуу, цууцаль шумуул шиг бужигналдан,гүвээ толгодын дээгүүр ятууны сүрэг үе үе цайран дээр хийж, толгой дээгүүр нугас далавчаа шунгинуулан өнгөрнө. Тундр бургилж булгилан байх мэт: галууны ихэмс гугачаа, ахууны гаслах чарлаан, ятууны тасалданги дуу, шумбах хараалжны сариг улиан, цууцалийн бачимдсан мэт исгэчээ, нугасны хяхраан, олон жигүүртний далавчны шуугиан энэ бүхэн эдүгээ нэгэн баясгалант эгшиг болж нар, тэнгэр, хорвоо дэлхийд талархлын сүлд дуу өргөх лүгээ мэт ажээ.
Гонхон уул энүүхэнд зэрэгцээд байж байна. Агаар тунгалаг, цэвэрхэн гэдэг нь жигтэйхэн, уулын хажуу дээрх армаг тармаг явган ширэнгэ, цасан дороос цухуйсан саарал чулуу энэ тэр тов тод ялгаран харагдаад гар сунгаж гэмээ нь тэр уулнаас бариад авмаар санагдана. Гэвч хөллөгөөний цаанууд чарга юугаа дов сондуул, гуу жалга, гол горхи, ус шалбааг гатлуулан, нуур цөөрмийг тойрон, гэсэж амжаагүй намгийн ногоон хөвдөн дундуур цаг гаруй чирч зүтгэж байвч нөгөө уул чинь илбэдүүлсэн мэт нэг бодлын ойрхон, нөгөө бодлын ?үршгүй хол хэвээрээ сүндэрлэсээр. Малчдын утаанд идэгдсэн сөөхийнүүд аль хэдийн нэвтрэн шалчийж, хага ташим хүйтэн шалбаагнаас хөл нь мэдээ алджээ.
—Николашка минь, битгий хоцроорой! хэмээн Костя байн байн чимээ өгч,— Замынхаа хагасыг ч гэтэлчихлээ, одоо жаахан явахад л хүрэх газраа очно. Өө муу, цааны сүг! Юундаа бүдэрнэ вэ? Хоосон чарга чирэхээс залхуурах нь ээ... гэснээ бургилсан ус дахин таарахад,— Тов! Тов! Тов! хэмээн сэргийлэн хашгирч,— Николка, мэдээтэй яваарай! Энд гүнзгий байна, цааш нь лавхан харай. За цаанууд минь, зоригтойхон хөгжилтэйхөн хөдлөөрэй! Удахгүй цайлна шүү! Цайлна! гэх нь цаануудаа ч юм уу, Николкаг ч юм уу зоригжуулахаас урьдаар өөрийгөө л зоригжуулж байна уу гэлтэй.
Үд дунд хүрэх газраа очицгоолоо. Гэвч Костягийн амласан цайллага болсонгүй. Чаргануудаа өндөр довцог дээр гурав давхарлан эгнүүлж хураагаад хоёр малчин буцах замдаа яаравчлан орлоо.
Костя, саяын гүвээн дээр гал түлээд цай чанахад нар л саад болсон шиг нарны зүг түгшсэн царайтай дурамжхан хараад,
—Эрэг дээр очиж байгаад цайлъя гэв.
«Энэ ер нь хаашаа ингэж зүтгээд байна вэ? Түймэр гарсан юм шиг яараад л. Цай чанаж уухад хагас цаг л гарздана биз дээ, дөнгөж хагас цаг түүнд юу өгөхсөн билээ? Костя чинь тэвдүү эр шив дээ» хэмээн Николка дотроо дургүйцэн ярвайжээ.
Гэтэл Николка эрэг дээр ирж тохой руу хармагц сэрдхийн цочиж, ар гол руу нь хүйтэн оргиод явчихжээ. Тохой тавхан цагийн хооронд бэх цацаж, хумхиж сэглэж хаясан балиар бүтээлэг шиг болчихсоныг үзээд мань хүн нүдэндээ итгэн ядан байв. Мөсөөр хаа сайгүй харз өрх харлана. Орой дээр байгаа нар өвөл олзлогдож байгаад сая тавигдаж сэрсэн мэт газрын хөрснөөс цагаан толбо болгоныг хуу хайлуулан зад ээнэ.
Костя мөсөн дээр гарч, саваагаараа баахан тогшилж, хөлөөрөө дэвсэлж үзсэнээ ийш тийш сонжин ширтэж чих тавин чагнаж янз янзаар үзлээ. Тэгснээ эрэг дээр буцан гарч ирээд,
— Гарч амжих болов уу, эсвэл тойрсон нь дээр үү, юу гэж бодож байна? гэж сандрангуй асуув.
Николка дал мөрөө хавчисхийв.
— Тохойгоор шулуун явбал бүтэн хагас цагийн дараа гэртээ очно. Хэрвээ эрэг дагаад тойрвол хоёр өдөр алдана. Гол горхинууд одоо үерлэчихсэн байгаа, уулын халцгай барьж явах хэрэгтэй болно... Тохойгоор гарах гээд үзье... Хамгийн гол нь эрэг дагасан мөс л бүхэлдээ хайлчихгүй байгаасай, эргэн тойрон ус болчихсон хэдхэн холбоос үлдсэн байна, энэ хэд л хайлчихвал тохойн мөс тэнгисийн таталтаар хөвөөд алга болно... хэмээн Костя амандаа үглэж байснаа тамхиа шийдэмгий хаяад хөсгөө хөтлөн мөс рүү зүглэлээ. Ирмэг дээ? нь очоод,— Миний хөсөгтэй зэрэгцэж битгий яваарай, хориод метр хоцор. Осолтой газар цаанууд чинь ороолдож, зуларч тонгочиж эхэлбэл цулбууры нь хайрлах юмгүй дор нь тас огтлоорой! Дундах цаануудаас цөмрөөд орчихвол ойртохын хэрэггүй, чамайг хамт чирээд орчихно шүү, тийм учраас бас л тас огтолчихсон нь дээр. Хэрвээ би цөмрөөд орчихвол бугуйлаа бушуухан шидээрэй, бугуйлаа одоо тайлаад зэхэж орхи. Яг л миний мөрөөр яваарай, түүнээс гарч болохгүй, намайг л тэгж хэлэхгүй бол дагаад л явна шүү. Ямар нэг юм болбол бүү айж бажгадаарай хэмээн сэрэмжлэн захилаа.
Тэгээд тийнхуү явцгаах нь тэр. Николкагийн амьдралд хамгийн аймшигтай, хамгийн мунхаг нүудэл энэ байлаа. Араасаа мөсөн дээгүүр явж байгаа цааны хөлийн төвөргөөнийг сонсохдоо хуурай газар явж байхад цаанууд үе үе оосор цулбуур нь ороолдож бөөгнөрөн сандаргадаг шиг юм бүү болоосой, энэ тэсэрдэг суманд шүршүүлчихсэн мэт цоохортсон мөсийг битгий цөмөлчихөөсэй хэмээн хувь заяандаа мөргөж залбирч явна. Мөс зарим үе халуун хайруул руу хийсэн хэрчим өөх шажигнан хайлж байх шиг санагдана. Ялангуяа дөрөв тавхаи алхмаас илүүгүй өргөнтэй муруйж сарийсан мөсөн холбоосоор хөсөг гарч байх үед тун аймаар. Хоёр тал руу нь ус аймшигтай харлан ногоороод, нарийхан мөс шажигнан намалзаж, цааны гишгэх аясаар ногоовтор туяатай мөсний захаас усны цалгиа жирэлзэн одох бүлгээ. Тийм газар нэг л цаа юухнаас ч юм бэ цочоод хажуу тийш цахлан ширүүхэн хөдөллөө гэхэд л хоорондоо бөх сураар холбоостой бүх хөсөг тэр аяараа ус руу унаад өгнө.?За, энэ тухай ч бодохгүй нь дээр. Цаанууд мөр мөрөө даган, цулбуураа хэт чангалж хэт суллахгүй хичээнгүйлэн явах агаад нүд нь бүлтгэнэн, хамар нь сандарсан мэт сарталзан байхыг үзвээс тэд нар бас аюулыг мэдээд буй нь илт.
Костягийн цувааны сүүлчийн цаа ямар ч аюул осолгүй баймаар газар ус руу цөмөрч ойчсон боловч урд хоёо хөлөөрөө мөсний ирмэгээс самардан тогтоод, байдаг. хүчээрээ уллан зүтгэж буй урдах цаагаа цулбуур чивчрэн чангаана. Цуваа тэр чигээрээ зогсон бүр ч аймаар юм боллоо. Николка самардан байгаа цаа руу бушуухан гуйж ирээд саваагаараа ус руу ороолгон муухай хашгичин туухад цуваа тэр аяараа цочин урагш зүтгэж сайхь ухаан алдтал айсан урагшгүй цааг өрхнөөс татаад гаргачихав. Костя Николкаг магтаад, саяын эвгүй газрыг тойрч гарах замыг зааж өглөө.
Тохойн төв рүү ойртох тусам өрхний тоо цөөрөөд байгааг Николка төдөлгүй анзаарчээ. Үүнд тайвшран сэргэж, санаа зовж биеэ хураачихаад байснаа болив. Гэтэл удаан санаа амар явах учиргүй байжээ. Тохойн төвийг өнгөрч, нөгөө хүслэнт эрэг рүүгээ ойртож очмогц малчид дахин учир зүггүй олон өрхтэй золгож, Николка найдваргүй хуурамч мөс, түүний дор буй цэв хүйтэн гүнзгий хар усыг дахин биеэрээ мэдэрч эхлэв.
Хөсгийн цуваа ухаанд орохын аргагүй мушгиран сүлжиж, заримдаа гарцгүй өрхөнд тулж мухардан, арайхийж буцаж эргэн түүний тойрч гарна. Үгүй, энэ чинь юу билээ? Николка эрэг дээр хар утаа олгойдож байхыг үзэв.
—Костя! Утаа! Хараач, тээр тэнд утаа гарч байна!
Гэтэл Костя ч хэдийн зогсчихсон, алгаараа саравчлан утаа руу харж байв. Өтгөн хар утаа ажээ. Малчид тэр эрэг дээр ямар нэг дохио егч байна... Харин ямар дохио вэ? Костя «Малчид юуны учир майхантайгаа зэргэлдээ биш, харин хоёр километр хэртэй эрэг даган уруудаж, ийм том түүдэг асаасан байдаг билээ? Тэр түүдэг асаасан газар нь тэдний бодож байгаагаар илүү бөх мөстэй байж магадгүй. Ямар ч байлаа гэсэн тэд нар хөсгийн цувааг сонгосон замаас нь утга учиргүй гаргахыг оролдоно гэж байхгүй. Малчид өндөр дээрээс илүү тодорхой харж байгаа» хэмээн бодолхийлнэ.
Тэгснээ хөсгөө утааны зүг эрсхэн эргүүллээ. Яв явсаар эрэг ч тов тодхон харагдах болж, гурван хүний бараа харагдсан нь Хабаров Шумков хоёр эрэг даган гуалин зөөж, Фока Степанович гонгойгоод нэг юм хийж байх ажээ.
«Тэд нар яах гэж гуалин зөөгөөд байна аа? Бас нэг түүдэг асаах нь юм болов уу? Ямар хэрэг байх билээ?...» гэж Костя бодлогоширчээ.
—Костя! Цаадуул чинь сал хийж байна! Тэнд ус байна! Эргэн тойрон нэл ус!!!
—Чи юу зохиогоод байна аа? Дэмий юм бүү ярь... хэмээн Костя итгэлгүй өгуүлснээ тэр даруй чимээгүй болжээ. Усан дээр сал байгаа, малчид сая авчирсан гуалингаа түүнд хавсран уяж байгаа, тэгээд сүхээр цохиж байгааг мань хүн ч өөрөө харлаа. Николкагийн таамаглал үнэн байлаа. Сал байгаа газраас тавиад метр эргэн тойрон задгай ус, бусад газраар түүнээс ч өргөн усан зурвас гарчээ. Тэд нар маань яамай даа!
Яарах хэрэгтэй болжээ. Тэнгисийн таталт мөсийг эргээс аажуухан холдуулж байна. Хабаров салан дээр үсрэн гараад, уургаар хатган мөс рүү яаран хөвлөө. Мөсний ирмэгт юу юугүй ойртон айсуй. Мань хүн инээмсэглэх гэж оролдсон боловч тэр нь бүтсэнгүй, яарч сандарч хийсэн хэврэгхэн салнаас уначихгүй л байвал баржээ, юун инээхтэй мантай. Сал хэдийгээр дайвалзан хазалзаж байвч ямар ч атугай энэ бол аврал болох жинхэнэ модон сал даа. Хабаров уургаараа мөсний ирмэгээс дэмнэж зогсоод,
—Цаануудаасаа хазаары нь мултлаад нэг нэгээр нь ус руу тулхээд оруул. Би салаа ингэж зэрэгцүүлээд та хоёрыг манаж байя... Аль вэ, олигтойхон хөдөлцгөөгөөч, усны таталт эхэлчихээд байна... гэж тушаалаа.
Николка Костя хоёр хөллөсөн цаануудынхаа хазаарыг бушуухан мултлахад суларсан амьтад зугтаж барихгүй, айсан янзтай бие бие рүүгээ шигдэн байна. Эхний цааг арайхийж байж ус руу түлхэж орууллаа. Улайран улдаж ухраад байсан цаа ус руу палхийн ормогц толгойгоо өлийн нүдээ бүлтийлгээд чанга чанга тургилан эргийн зүг яаран сэлэв ээ. Хоёр дахь цаа түүнээс арай бага цааргалж, гурав дахь нь аяндаа ус руу орж, тэгээд түрүүчийн цаа эрэг дээр гарав уу, үгүй юу л бүх цаа бие биедээ саад болон өрсөлдөж, шахлага туулгагүй ус руу орцгоолоо. Яг энэ үес тасхийх чимээ?гарч, Николкагийн зогсож байсан мөс хугаран гозойх нь тэр. Мань хүн нэг сайн амьсгалж амжаад, дараагийн хоромд час хийсэн хүйтэн хайрахыг мэдэрчээ. Тэрээр нэгэнтээ хашгирсан боловч ам дүүрээд ирсэн шорвог усанд цацан ханиалгаж, тэгтэл ч нэг зөөлхөн бөөн хар юм бараа халхлан дээрээс нь цөмрөн ирж, усан дээр тогтох аргагүй болгов. Николка тэр нэг юмнаас тас зуурч, ханиаж цацах, элдвээр шуугилдах, аялгуулан жингэнэх олон янзын чимээн дундаас Костягийн дуу гүнзгий худгийн ёроолоос гарах мэт «Наад цаанаасаа сай? зуур! Битгий тавиарай! Битгий тавиарай!!!» гэхийг олж сонсжээ.
Гэвч Николка ханиалгахаа больж, сая учраа олсны эцэст л Костя өөрт нь тэгж хашгирсныг ойлгож, нэг цаанаас зуурчихсан яваагаа мэдэв. Тэгтэл ч тэр цаа хөл нь газардаад эрэг рүү дөхөөд ирж явна. Хэдэн хормын дараа Николка эрэг дээр гарчихсан, хувцасных нь ус чулуун дээр шожигнотол гоожоод инээмсэглэн буй малчдын дунд зогсож байлаа.
Цаанууд салыг нь онхолдуулж, уурга нь хөвж одсон тул Хабаров бас усанд шумбаад авчээ. Тэрээр салан дээр буцаж авирч гараад гараараа сэлүүрдсээр мушилзан буй Костя руу дөхлөө. Дараа нь тэр хоёр салныхаа хоёр захад бохирч суугаад Костя карабиныхаа бөгсөөр, Хабаров гараараа сэлуүрдэж эрэг рүу зүглэв.
Шумков Костягийн мөр лүү алгадан,
—За, дүү хүү ч бүгдийг нь дөнгөчих шив, өөрөө хуурай гараад ирлээ гэв. Хабаров нойтон пиджакаа мушгих зуур,
—Костя, чи надад нэг шил юм өгнө шүү. Би л мэрийж байж чамайг хуурай гаргаж ирлээ хэмээн чичрэн байж тоглоом хийв.
—Усанд шумбагч нар минь яриагаа багасгацгаа. Салхи авч өвчин тусна шүү, майхандаа шалавхан орцгоо гэж Фока Степанович урамтай инээмсэглэн гүвтнэснээ орчныг тойруулан хараад,— Үгүй, энэ жилийн энэ хаврыг! хэмээн гайхшран өгүүлжээ.
Шуугиж шаагиж ирсэн нарлаг сайхан хавар ховроос ховор олиггүй бүрхэг зунаар солигдлоо. Чихэнд чийр болж гүйцсэн шумуулын шунгинаан өдөржин шөнөжин тундрээр нэг жонгиноно.
Тэнгисийн зүгээс өтгөн манан сэнгэнэн мөлхөн ирж, заримдаа хоёр гурав хоног саатахад л сая нэг юм хүнтэй, малтайгаа амсхийцгээх сайхан цаг тэр. Тийм өдрүүд ирвээс цаан сүрэг шимтэн идээшилж, малчид ойр зуурын аж ахуйн ажлаа голчлон эмхэлцгээнэ. Николка унших юмаа амтархан уншиж, Хабаров сурах бичиг, хичээлийн тэмдэглэлээ үзэх бөгөөд тэрээр эрхий хуруугүй гараараа нэлээд овжин бичиж сурсан төдийгүй бугуйлыг түүнээс ч овжин хаяна. Харин бүдүүн тоймын ажлыг одоохондоо олигтой хийж чадахгүй байв. Сүх барихын цагт сав л хийвэл алдчихаад түүндээ бухимдан уцаарлана. Тэгээд Николка ч юм уу хэн нэгэн хүн туслахыг оролдвол «Зайл! Бүү ойрт! Би өөрөө чадна!» гэж овилгогүйтэн хашгична.
—Чи юундаа уурлаа вэ? Чамд л туслах гэж байна шүү дээ... гэж Николка гоморхоно.
—Надад тусламж хэрэггүй! Би ямар тахир дутуу хүн юм уу?!
Хабаров бригадынхан дотроосоо Николкад хэнээс нь ч илүү сайн, тэрээр түргэн зантай, бас шооч хүн боловч Николкатай тун даруухан хүлээцтэй харьцаж, гэнэн цайлган сэтгэлээр тоглоом хийхээс цааш гарахгүй, харин дэндүү их бясалгал айлдаж, нандин бодол саналаа ярих нь олонтаа. Николка Хабаровын хувьд анхааралтай сүсэглэн сонсогч төдийхнөөс арай ахлуут нэгэн мэт байдаг ч байж магадгүй.
Тэрээр Николкаг бодлогошрон харж,
—Амьдаа минь, чи ном үзэх хэрэгтэй гэж байн байн өгүүлж,— Хаа ч суралцаж болно, тэгэх ч хэрэгтэй, суралцахад оройтоно гэж байхгүй, гэхдээ гол нь хүн өөртөө ариун сайхан зорилттой байх хэрэгтэй. Эрдэм мэдлэгт тэмүүлнэ, аливаа сайн сайханд тэмүүлнэ гэдэг бол ариун сайхан зорилт даруй мөн гэж итгэл төгс ярина.
Николка Хабаровоор дуудуулан орос хэлний хэл зүйн дурмийг дуртайяа тэмдэглэн авч дараа нь түүний гээ давтаж, мөн цээж бичиг бичдэг байлаа.


Top
   
PostPosted: Jun.08.14 1:55 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Гүнзгий хавцал жалганы мөнх ногоон явган ширэнгэний дунд хаа нэгтээ одой хусхан гал туяа бадраан шаргалтаж хоцроод намрын өнгө юу юугүй бөхөөд ирлээ. Гэтэл тун саяхан налайж байсан шижгэр намрын эцсийн зул болж буй тэр хусханууд ч гэсэн умардын жихүүн салхинд өршөөлгүй унтарч, салхинаа тасдуулсан шаргал навчис оч үсрэх лүгээ адил орчин тойронд тархан бутарч, хүйтэн хөрсөн дээр нэг л хэсэгтээ хөрмөглөн хэвтэх нь зуны дулаан нарнаас шингээж хоцорсон туниагүй илчээрээ хүйтэн газрыг бүлээсгэх гэсэн мэт.
Тэгтэл ч хөрмөг навчис үнс пүргэсэн мэт харлаад ирнэ. Царцан буй хөрсөн дээр цуурай хүртэл чангаран байна. Шинэ өглөөтэй золгох бүрийд цантсан уулс улам бүр бууралтана. Үүр цайж, нар уулын чанадаас бултайн цухуйх үес хяруу бүдэгхэн гологнож, цэнхэр ягаан туяа хослон тунарах агаад нар мандмагц гэнэтхэн хурц гэрлээр бадарч, хэдэн минут хэртэй очир эрдэнийн тоосоор нүд сохлом гялбалзана. Энэ эрдэнэсийг атга дүүрэн хутгах гэж гар хар аяндаа сарвайх гээд байх шиг, гэтэл үлгэрийн ид шидтэй эл эрдэнэс төдөлгүй бүдгэрэн унтарч, саяхан очир алмас сул асгарч байсан тэр газар ердийн бут сөөг, хад чулуу, гандсан өвс ногоо чийг даан гялбалзаж харагдана. Энэ бүхэн удалгүй сэвэрч, орчин гойрон урьдын адил намрын уйтгартай зэгэл өнгөө олохуйд нигүүрсийн бутсын нүцгэн хөх саарал иш, нарны хүйтэн мөнгөлөг туяан саатай тэнгисийн тугалган хар гадар энэ тэрийг харваас өөрийн эрхгүй гуниг төрнө. Умардын энэ сэтгэл уймран гэгэлзэм байгалийг мөнх ногоон явган ширэнгэ ч хөгжөөж эс чадна. Гүн цэнхэр тэнгэрт хэрээ гуагална уу, оройтсон галуун сүргийн бишгуүрээр наадах мэт дуун толгодын дээгүүр сонсдоно уу, хадан дотор сониуч үхэр огодой исгэчнэ үү, энэ бүх чимээ авиа нэгэн гунигт аялгуу болж эгшиглэнэ. Гэхдээ энэ бол ер бусын аялгуу, ер бусын гуниг. Үүрд сонсохын хүслэн оргилох энэ аялгуу, энэ гуниг гандан бөхсөн навчис, алсын тунгалаг бараа, энэ л энгүй уудам, үзэсгэлэн төгс төрөлх нутаг юугий минь элэг зүрхэнд багтаан, урт холын эрхэм өрлөг бодлоор мялаан гийгүүлж сэтгэлийг ариутган цэвэршээнэ.
Малчид нэгэн өглөө сэрэхдээ уулын халцгайд анхны цас орсон байхыг үзлээ. Энэ өдрөөс эхлэн цас уулын оройгоос бэл рүүгээ хоног тоолон доошлох болов. Төдөлгүй нэгэн орой ширэнгэ газарт бөхийн налсныг Хабаров түрүүлж үзжээ.
Тэрээр майхны гадаа ирмэгц Николкагийн газар хаясан сүхийг авч мөлхөө модны дутуу хагалсан хуурай үндэс рүү зоогоод,
—Сүхээ битгий газар хаяж бай гэж чамд хэчнээн хэлдэг юм бэ? Өнөө биш гэхэд маргааш цас ороод, сүхийг чинь булчихвал гараараа түлээ хийх хэрэг гарна гэж Николкаг зэмлэснээ,— Амьдаа, ширэнгэ налчихсан байна, цасны амьсгаа ханхалж, өвөл ойртоод иржээ! хэмээн ихэд догдлон, бараг баярлан өгүүлжээ.
Энэ шөнө малчдын нойр мөд хүрсэнгүй. Николка анхны цасны түрүүчийг үзнэ гэж горьдож майхнаас хоёр ч удаа гарсан боловч цас ороогүй л байлаа. Од түгсэн түнэр харанхуй шөнө болжээ. Од хурц гэрэлтэж байгаа хэрнээ эс анивчина. Харанхуйд уулын хяр бүүдийж цайран байна.
Цас малчдыг өглөө эрт уулын хяр луу явах гэж байтал сая орж эхлэв.
Хабаров майхнаас шагайснаа,
—Орхиё! гэж хөгжилтэй хэлээд майхны үүдийг сөхөхүйд цасны том том ширхэг агаарт зугуухан эргэлдэж, шуурга эхэлж байлаа.
Хоёр хоногийн дараа шуурга намдаж тэнгэр цэлмэн, яльгүй жаварлаж сайхан болов.
Николка дахин хэрэмчлэхийг хорхойсовч Аханягийн бие төдгүй, бас бусад малчнаас анд явъя гэх хүн байсангүй. Тэрээр урам хугарч горьдлого тасарчихаад байсан учир сүрэг ялгасны дараа Кодарчан мань хүн дээр ирж,
—Аханя чамайг ангийн хусэл болгочихоод байгаа гэсэн, тийм үү? Надтай явах уу? гэж асуухад баярлахын ихээр баярлаж,
—Явалгүй яахав гэж баярласнаа нууж ядан даруу- хан хариулжээ.
Мань хоёр тэр даруй даргын майхан руу очицгоов.
Иванова Николкаг анхалралтай сонсоод,
—Үгүй ер, яасан их ангийн хорхойтой болчихоо вэ! Хэн цаа маллах болж байна? Ингээд байвал, Родников, чи ч цааны аж ахуйгаас бүрмөсөн хөндийрч, анчин болж хувирахдаг шүү... Энэ удаа би чамайг анд явуулахгүй байх аа гээд өөдөөс нь харж суусан малчид руу нүдээ жогтойхон ирмэв.
Николка хээвнэг суугаа Кодарчан руу балмагдан харснаа,
—Би зугаацах гэж чөлөө гуйж байгаа хэрэг биш шүү дээ, хэрэгтэй юм хийх гэж байна... гэв.
—Цаа маллах чинь хэрэггүй юм болж байна уу? Чи бол юуны өмнө цаачин хүн, анчин гэдэг чинь дараачийн зүйл, үүнийг битгий мартаарай гэж Иванова хөмсөг зангидан өгүүлэв.
—Өвөл таван хүн ч цаагаа маллаж дөнгөнө, намайг явуулчих л даа гэж Николка урамгүй дуугаар царайчилсаар сууна.
—Родников, чи хачин юм ярьж байна. Чамайг явуулчихаад, оронд чинь Костя Фролов цаагий чинь хариулж байх хэрэг үү? Костя бас анд явмаар байвал яана...
—Костя анд явах дургүй байгаа.
—Тэгвэл хэн ч явах дургүй, ганц чи л зугтчих гээд байна уу?
—Би хаашаа ч зугтах гээгүй! Яг тэгж ярих юм бол өвөл цаа хариулах чинь ан хийхээс амархан гэж Николка улалзав.
—Өө тийм үү? гэж Иванова гайхсан дүр үзүүлж,— Хэцүү байдаг юм бол чи юундаа тэгж дурлаад, зүтгэлээд байгаа юм? гэв.
—Би нээрэнхээсээ ярьж байхад та нар тохуурахаад байх юм. Явуулахгүй гэж байгаа бол тэр л биз, би антай ангүй болно гэж Николка нүдээ анивчин бухимдав.
—Хараач, яасан гомдомхой амьтан бэ хэмээн Иванова өөрөө бас гоморхоод,— Тоглоом хийж ч болохоо байх нь шив дээ. Чи андаа яв, ан хийлгэлгүй яах вэ, харин ч чамд баяр хүргэж байна... гэж өгүүлжээ.
Иванова Николкаг майхнаас гарсны дараа,
—Зантай хүү шүү гэж муушаах, сайшаахын алин болох нь мэдэгдэхгүй өгүүлээд,— Эр хүн шиг байрагшуу болжээ хэмээв.


Top
   
PostPosted: Jun.08.14 1:57 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Кодарчан ангийн хэрэгсэл, хүнс, цайны хийц олж ирэхээр тэр өдрөө Ямск руу одов. Тэрээр хоёр чаргатай буцаж иржээ. Николка хөтчид чарганых нь татлагыг элбэлцэн тайлж байх зуур цаадах нь,
—Хэдэн нохойгий минь бүр .сунчиндуулж орхилоо, ийм бөөн хар ачааг хөр цасан дээгүүр л зөөхөөс биш, зөөлөн цасаар яаж болох вэ. Муухай хар төмөр гэхэд л элбэг хоёр пүү байна гэж үглээд хэлхээтэй хавхнуудыг цас руу шидэв.
Николка Кодарчаныг хавх олно гэж нэг их найдаагүй ч гэсэн юмыг яаж мэдэх вэ хэмээн захисан байжээ. Тэрээр хавхыг дахин дахин тоолох зуур,
—За ёстой нэг башийлаа, Кодарчан минь! Гучин ширхэг байна! Хаанаас аргалж олоо вэ? гэв.
-Агуулахаас. Тэнд иймэрхүү төмөр их бий.
—Чи өөртөө авахгүй яагаа вэ?
—Яах гэж? хэмээн анчин гайхав.
—Үен барихгүй юу, булга ч магадгүй шүү дээ...
—Булгыг чинь хөөж намнадаг юм хэмээснээ хавхнуудыг тоомсоргүй ширвэж хараад,— Чи энэ төмрийг ямар ч ашиггүй чирэх нь байна гэж итгэлтэй өгүүлэв.
—Хэрэг болохыг яаж мэдэх вэ гэж Николка зувчуулж хариулав.
Малчид анчдад дөнгөж дөрөвхөн чарга өгчээ.
—Залуу минь, илүү өгөх арга алга. Энэ хавар хэчнээн чарга эвдэж хаясныг, Николка, чи өөрөө мэдэж байгаа, одоо өөрснөө ч нүүх чаргагүй үлдэж байна. Хийх хэрэг болох нь, та пар ч гэсэн өөрснөө хийцгээ, гурав хоногт гурван чарга хийчихнэ шүү дээ, га нарт гэгээд л болох нь тэр гэж Шумков тайлбарлажээ.
Нүүхийп өмнө Кодарчан Аханятай зөндөө удаан ярилцав. Цаадах нь Буюнда гол орох замыг тодорхой тайлбарлаж өгчээ. Кодарчан хэлсэн болгоныг нь тогтоож авах гэж өвгөнийг туйлын анхааралтай сонсов. Буюнда орох зам дөт биш, долоон зуу гаруй километр.
Аханя Буюндагийн давааг яаж олохыг Кодарчанд ярьж өгөөд, өөрөө тийшээ яаж нүүж, ямар олзтой анчилж явснаа хуучлав.Гэр нутгаар дээр үед зэрлэг буга элбэг байсан, одоо бий нь ч бий, гэхдээ маш их цөөрсөн. Колымын их замаас тийшээ хүн амьтан их ирдэг болсон юм. Буюн гэж зэрлэг буга, тэгээд л тэр голыг Буюнда гэж нэрлэсэн хэрэг. Колыма голд цутгадаг юм. Буюнда чөмөг царцам жаварладаг, маш их хэрэмтэй нутаг.
Алс холын нууц Буюндагийн тухай энэ орой Николкагийн мэдэж авсан юм ердөө л энэ.
Маргааш нь малчид анчдаа алсын замд бэлэгшээн үдэцгээв. Аханя бусдаас их цөгцөгнөн миегнэж, зүв зүгээр байгаа цааны хударгыг дахин дахин засаж, ачааны татлагыг чангалж үзэн, шинэ чаргануудыг сонжим харж, цааш нааш майжганах зуур байнга бишүүрхэл инээмсэглэж, алсад цайран буй Маяканы нуруу руу гунигийн нудээр үе үе ширтэнэ.
Николка ан эхэлсэн өдрөөс л Кодарчанаас хол дутуугаа мэдэрчээ. Кодарчан райондаа гарамгай хэрэмчин гэж алдаршсан нь талаар бус аж. Николка анд түрүүлж гарч, майхандаа хожуу эргэж, байдгаараа мэрийж байвч ер нэмэр болдоггүй, Кодарчан заавал гурав дөрвөн хэрэмний илүүтэй ирсэн байна. Николка энэ ялагдалдаа эхлээд ихэд гутарч байснаа сүүлдээ районы хамгийн лут анчинд хожигдож байгаа хэмээн сэтгэлээ зогоож тайвширчээ.
Кодарч.ан хэрэм өвчихдөө Аханя шиг сурмаг шаламгайн дээр илүү нямбай цэвэрхэн ажиллана. Түүний өвчсөн арьсан дээр цусны судал байна гэж номгүй, буудахдаа ч толгой алдана гэж байхгүй.
Кодарчан дуугүй дүмбэ оргиод яриа хөөрөө цөөтэй нь л Николкад тиймэрхүү санагдана. Түүний дуугүй хүн гэдгийг малчдаас бишгүй сонссон боловч тэрээр энэ зовлонг өөрөө ийнхүү амсана гэж бодоогүй явсан билээ.
Кодарчан түлээ хагалж ч бай, бин хайрах гэж ч бай, лааны гэрэлд хэрмээ өвчиж ч бай, наасан мэт өтгөн хөмсөгтэй гонзгой царай нь жигтэйхэн нарийн нандин ажил хийж байгаа мэт ямагт мэрийж хичээсэн дүртэй. Тэрээр гайхах үед нь хемсөг нь дээшлэн нумлаж, хемсгөө зангидахад нь цохон дээр нь хошууран нийлэх агаад голдуу л хөмсөг нь дээшлэн нумарч хүүхэд шиг гэнэн цайлган баясаж байдаг билээ. Николка төдөлгүй нөгөөдхийнхөө хөмсөгний хөдөлгөөнөөр сэтгэлийнх нь янзыг ойлгодог болжээ.
Кодарчан оройжингоо цуг байхад аравхан үг хэлэхгүй байж ч мэдэх хэрнээ хүнийг үнэнхүү чих тавин сонсож «Гэ1 Гэ! Гэ!» хэмээн яриаг урамшуулан уулгалж энэ нь ярьж байгаа зүйлтэй санаа нэг байгааг давхар илтгэнэ.
Кодарчан нэг газар төдийлөн удахгүй, өдөрт таваас цөөхөн хэрэм агнах газраас тэр даруй нүүдэг байснаа цаашлпх тутам улам ч яарч ерөөс арваас доошгүй хэрэмний олзтой газар л түр буудалладаг болов.
—Буюнда л түргэн хүрэх хэрэгтэй байна. Тэнд хэзээ ч маш их хэрэмтэй, өдөрт гуч дөчийг алдаг байсан гэж өвөгчүул ярьдаг юм. Буюндад очоод төлөвлөгөөгеө гурав дахин биелүүлчихнэ ээ гэж Кодарчан яараад байгаа учраа нэг удаа тайлбарлажээ.
Гол өгсөх тусам байгалийн дүр догшрон, шовх шовх нүцгэн толгод бие биесээ дэрлэн тэнгэрийн хаяа тийш замбараагүй шавааралдан оджээ. Николка энэ цайран буй хадан уулсыг харах бүрийдээ «Энэ хатуу хадыг гол яаж нүхлэж нэвтрээд тэнгис рүү хүрч байна вэ?» хэмээн гайхшран бодно.
Нүхт голын татам олон жижиг гол бэлчирлэн цутгах нэгэн хэсэг газар уулсын хавцлыг тэлэн задгайрч, ой бүрхсэн их хотгор үүсгэжээ.
Төдөлгүй уулын бэл цайран харагдаж, түүний чанадад бараан ой зураалан, түүнээс чанагш мушгирсан хавцал уул өөд өгсөн одох бөгөөд Кодарчан тэр зүгийг чиглэн явлаа.
Хаврын шар усны үерийн үеэр дээрээс хаанаас ч юм бэ, хөвж ирж голын гулдрилд шавааралдсан хар мод, улиангар байн байн аянчдын замыг таглачихна. Заримдаа түүнийг тойрч гарахын аргагүй бол хөрөөдөж байж дундуур нь зам гаргаж нэвтэрнэ. Кодарчан чухам юуны учир явах зүгээ ингэж эрс өөрчилснөө өдий хүртэл ганц үгээр ч болохноо тайлбарлаагүй авч Николка, эхэнд нь Буюндагийн даваа байгаа нөгөө нэг гол руу эргэцгээснийг хэдийн гаамаглажээ.
Хөндий задгайран тэлж, байн байн хар модны төгөл дайралдаж эхэлснээ төдөлгүй жинхэнэ онгон тайга үзэгдлээ. Их ойн дунд хоёр тэвэр болохуйц бүдүүн бүдүүн улиангар ч үзэгдэнэ. Кодарчан хөсгөө ойн зүүн хаяаг чиглүүлэн эрсхэн алхлав.
Анчид ойн захад ойртон ирмэгц зулзаган шинэс ширэнгэлсэн нэг дэвсэг дээр хуучин отгийн буйр байхыг үзэв. Урцны яс мод байсан гурвалжин баганад түшүүлсэн нарийн сургаагнууд цагийн эрхшээлд харлан хагар хагар туссан боловч хэрэглэж болохтойгоо ажээ.
—Энд отоглож бууна аа хэмээн Кодарчан урамтай өгүүлээд цаагаа чарганаас нь мулталж эхлэв.
Түүний царай болон саяынхыг хэлсэн байдлаас нь Николка энэ хуучин буйр Кодарчаны хувьд санаандгүй нээлт бус, тэрээр Аханягийн заасны дагуу энд иржээ гэсэн дүгнэлт хийжээ.
Гурван өдөр явсны дараа нөгөө гол Аханягийн хэлсэнчлэн хоёр булаг болон салж байгааг анчид олж үзэв. Энд газрын өндөрт, нуруудын хяр дээр эртэн цагийн нурсан сонин хэрэм шилтгээнтэй төстэй хадан цохионууд барсайн сундэрлэж, зарим нэг цохио нь балар үеийн аюумшигт араатны дүрстэй аж.
—За, энд жаахан зогсоцгооё. Эндхийн уул хаданд аргаль элбэг гэж Аханя хэлсэн. Өвлийн уртыг хэлэх үү, идэх юм хомсдоно, гурван аргаль алах хэрэгтэй. Бас хэрэм ч их бий, жаахан хэрэмчилье, тэгээд цаашаа явцгаана аа, Буюндад хэрэм бүр ч элбэг. Энэ удаа ч сайхан анчилна даа! Николка, чи бодвол хийморьтой биз дээ! Эр хүн! хэмээн Кодарчан өгүүлж, нэг дор ийм олон үг хэлсэндээ өөрөө гайхав уу гэлтэй толгойгоо сэгсэрч чимээгүй болоод, энэ орой дахиад нэг ч үг дуугарсангүй билээ.
Уулын халцгайгаар олзтой ан хийж, тэр нар хоёр аргаль намнажээ. Гэтэл маргааш өглөө болохын үес Николка гэнэтхэн халуурч хэвтэрт оржээ. Толгой өвдөж, зогсоо чөлөөгүй ханиалгана.
Кодарчан хамгийн наад захын толгойн бэлд очиж аньсны навч базааж ирлээ. Тэгээд,
—Энэ навчийг цайтай хамт чанаад зөндөө уугаад бай, тэгвэл өвчин чинь алга болно гэж гутарчихаад байгаа Николкад хэлжээ.
Тэгтэл ч аньсны навч нэмэр болсон юм уу, залуу махбод өвчнийг даван гэтэлсэн юм уу, ямар ч атугай өвчин арилжээ. Николка гурав хоногийн дараа нүүж чадахаар боллоо.
Анчид хоол хүнснийхээ ихэнхийг буйран дээрээ орхисон боловч цас их орсон учраас хөсөг урагшаа ахиж дөхөх нь тун удаан байлаа.
Анчдын гарч ирсэн давааны нуруу хаа нэгхэн намхан мурчгар хар мод ургасан нэлээд уртавтар тэгшхэн тавцантай ажээ.
Давааны гол руу ойртох тусам цасны ширхэг жижигрэн сарсайн байгааг Николка удалгүй анзаарав.
Нүүр хайран жаварлаж байсан салхи гэнэтхэн намдав. Анчид эргэн тойрноо гайхшран харж чих тавин зогсов. Чихэнд шингэсэн ер бусын нам гүм чимээгүй байх ажээ. Тун сая үлээж байсан салхи ор тас алга болчихоод жингэнэсэн нам гүм болчих юм... Николка сэтгэл түгшин эргэж харваас холгүй байгаа нэг зулзаган хар мод салхинд ганхаж, цаана нь бас нэг мод мөн л ганхаж буйг үзэв... Анчдын ар талд, зуугаадхан метрийн цаана Салхинд мод ганхаж байгаа атал яг эндшээ жавар сэнгэсэн нам гүм байдал ноёрхож, модны мөчир дээрх өд лүгээ адил цасны ширхэг хөвсийн тогтжээ. «Бид яг салхи үүсдэг газар луу хүрээд иржээ» гэж Николка таамаглав.
Анчин хоёр байгалийн энэ сонин ялгааг гайхшраад цааш явцгаалаа. Урагш алхах гоолонгоор жаврын эрч нэмэгдэж, хүйтэн агаар хамар цоргино. Нудээ харах төдий үлдээж, нүүрээ ороолтоороо арга буюу битүү орооход ороолт ч амьсгаанд дорхноо цан хүүрэг болчихлоо. Ээ бас мундаг жавар шүү! Анчид алхаагаа түргэтгэхэд цаануудад нь ч Буюнда нутаг гойд хүйтэн санагдсан бололтой эздээ даган мөн чойвгонон гүйнэ.
Хүсэж хүлээсэн Буюндагийн тайга дутуу шохойдсон хашаа шиг нүднээ тарлантан тусаад ирлээ. Энэ цасан дуулгаа баринтагласан ой руу орохын өмнө Николка явсан замаа эргэж хараад, чарганы мурилзсан мөрийг даган цийлгэр орог манан туузран хөвөрч буйг үзжээ. «Ээ, чөтгөр чамайг! Энэ чинь цааны амьсгалаар ингэчихсэн байх нь...»
Анчид үд болохын үес мод бэлтгэсэн газар луу санамсаргүй хүрч иржээ. Хэрчсэн моднуудыг тэвхийтэл тэвхийтэл хураасан байх бөгөөд цөмөөрөнгийнх нь дээр юманд өртөөгүй зузаан гэгчийн цас тогтсон байна. Эргэн тойрон үзэх ч мөр байхгүйг бодвол модчид эндээс өвлийн сургаар буцсан бололтой. Хураалттай моднуудын цаанаас төмөр чарган дээр бэхэлсэн хөөрхөн цэнхэр вагон харагдав.
Хоёр анчин тэр жижигхэн вагонд орлоо. Цонхон тус газар цэвэрхэн зузаан цаасаар бүтээсэн банзан ширээ байна, эсрэг талын битүү ханын дагуу тав зургаан хүний нүцгэн ханз, түүний хажуугийн буланд гурван явган шүүгээ, дэгээ болгож хадаас ****** зузаан банзан өлгүүр байх ажээ. Хаалганы баруун талд өндөр туйпуун суурин дээр дугуй ширмэн зуух тавиастай. Шалан дээр сонины өөдөс, тамхины ёзоор, утасны хэлхээтэй хоосон дугуйнууд, эмний шил, элдэв хог хөглөрөн байна.
—За эд нар ч Аткагаас ирсэн хүмүүс байх нь гэж Кодарчан өгүүлэв.
—Чи яагаад тэгж санаж байна?
—Түүнээс ойрхон өөр тосгон байхгүй.
—Тэр Атка хүртэл чинь хэдэн километр вэ?
—Хоёр өдөрт орж болно гэж өвөгчүүл ярьдаг юм.
—Аткад бас л хамтрал байх уу?
—Байхгүй ээ. Атка Колымд байгаа юм. Тийм газрын тухай дуулсан уу?
—Дуулалгүй яах вэ...
Ханзан дор хатсан талхтай хайрцаг байхыг Николка харав. Мань эр хоёр жил талх ханатлаа идээгүй болохоор хайрцгийг баярлан шүүрч аваад гарахыг завдлаа.
—Чи чинь яагаад хүний талх авч байна вэ? гэж Кодарчан айсан янзтай дуу алдаад хөмсөг зангидав.
—Кодарчан минь, энэ чинь талх ч биш, зүгээр л талхны өөдөснүүд, харахгүй юү, зарим нь бүр хөгцөрчихсөн байна.
—Тэгсэн ч гэсэн хүний талх авч болохгүй гэж Кодарчан зүтгэлээ.
—Энэ чинь өөдөснүүд шүү дээ! Хаячихсан байна, хэнд ч хэрэг байхгүй... хэмээн Николка дургүйцэн өчив.
—Чи яагаад ингэж ярьж байна? Буруу ярьж байна. Энэ талхыг хүн орхисон байна. Хүн өлсөөд энд хүрээд ирнэ, гэтэл байсан юм нь алга болчихсон байх хэрэг! Тэр хүн өлсөж үхнэ, тэгэхдээ яагаад шүдэнз үлдээсэнгүй вэ, яагаад идэх юм орхисонгүй вэ? гэж эндхийн эзнийг зүхнэ.
Николка ичиж орхилоо. Ийм муухай юм болох гэж байх уу даа. Хэрэггүй болсон талх авч байна гэж санасан чинь хулгай хийсэн хэрэг болчихжээ, гэхдээ зүгээр ч хулгай биш, хэн нэгнийг үхэлд хүргэж болох хулгай. Өлсөж үхэх гэж яваа хүн энэ оромжинд ирэхэд идэх юм ч байхгүй, гал гаргах юм ч байхгүй бол нээрэн юу гэсэн үг байх вэ, энэ ялт хэрэг биш гэж үү? Энэ ердийн нэг ухаан толгойд яагаад урьд нь орж ирсэнгүй вэ? Николка унэхээр тийм засрашгүй хар амиа бодсон, өршөөл уучлал үзэшгүй хүний шаар гэж үү?
Тэрээр хайрцагтай талхыг ханзан дээр тавьж, толгойгоо гэмшин гудайлгаад дэмий л хөлөө сэлгэн зогслоо. Гэтэл гэнэтхэн нэг бодол толгойд нь орж иржээ.
—Кодарчан! Хоёулаа ямар ч гэсэн энэ талхыг авсандаа авъя, харин оронд нь жаахан аргалийн мах орхичихъё, мах чинь арай дээр шүү дээ.
Кодарчан хэсэг зуур бодолхийлснээ,
—Харин тэгвэл ч болох шүү... гэж итгэл муухайн өгүүлэв.
—Тэгвэл би мах аваад ирэх үү? гэж Николка баярлан асуухад Кодарчан,
Би өөрөө авчирна аа гэв.
Тэрээр удалгүй аргалийн нэг гуя, нэмэрт нь хулд загасны борц, хайрцаг шүдэнз, даавуунд боосон атга давс энэ тэр авчирч оготно хүрэхгүй хэмээн зуухан дээр тавив. Кодарчан авчирсан юмаа цэгнэсэн янзтай хараад,
—За, одоо ч талхыг авч болно оо... гэж сэтгэл дүүрэн өгүүлэв.
Хоёр анчин эхний өдөр Буюндагийн даваагаар өдөр туж явахдаа хэрэмний ганц ч мөр олж үзсэнгүй, харин цасаар нэг туулайн хөндлөн гудас давхисан мөр, жим байх бөгөөд тэр жим дээр нохой зээхний хумстай хос саврын ором үе үе тааралджээ.
Николка «За яах вэ, хэрэм даваан дээр байдаггүй ч байж болно, гайгүй хөндий рүү буухын цагт ч...» хэмээн өөрийгөө зогоож явлаа.
Оройн бүрий дөхөж, майхнаа барих цаг болчихоод байгал орчин тойронд түлээнд хэрэглэх нэг ч хуурай хар мод байдаггүй. Явж явж нэг боломжийн газар олоод цаагаа хөллөгөөнөөс нь буулгацгаав.
Нар шингэсний дараа жавар бүр улангасан гаараад нүүр хайран цоргиж, хөлийн хуруу мод болохын хамт тахимаар нэхий ороолттой атал өвдөг тас хөрөөд, ийм жаварт суух байхын аргагүй ажээ!
Николка эхний чарганы татлагыг бушуухан тайлж, сүхээ суга татаж аваад, давын өмнө майхны шон бэлтгэх хэрэгтэй учир зулзаган шинэсний ширэнгэ рүү харайлгаж хүрэв. Естой сайхан шон болох мод байна! Мань хүн тэр модыг хар хүчээрээ цавчтал модны мөчир д.ээр нь тогтсон цастайгаа хамт шил хагарах мэт тэр даруй дээрээс нь нурж орж ирэх нь тэр. Николка үүнд тэгтлээ нэг их гайхсангүй, харин сүхнийх нь ир саяын цавчсанаас болж барзайтал шамраад эмтэрчихсэн, нөгөө модон дээр цавчсаны ором төдийхөн гарсан байхыг итгэж ядан харж байв.
Кодарчан,
—Ингэж цавчиж болохгүй, сүхээ хэмхэлчихнэ гэж өгүулээд өөр нэг мод руу очиж хоёр талаас нь нэг нэг зөөлхөн цавчсанаа модны голоос хоёр гараараа барьж хүчлэн түлхэж унагаагаад, мөчрийг нь мөн болгоомжтой хугалж цасан дээр хураах зуур,— Зууханд гал түлмэгц энэ мөчрүүдийг майхандаа аятайхан оруулна, тэгээд гэссэн хойно нь дэвсэнэ. Одоо энэ мөчрүүдийг хүчтэй цохилж болохгуй, тэгвэл хатчихсан гурил шиг бутарч унаад байдаг юм. Эндхийн өвөл шал өөр, хүйтний эрч жаран градус хүрнэ шүу дээ! гэж тайлбарлав.
Шөнө нь жавар улам нэмэгдлээ. Улайстал нь өрдсөн зуух хоёрхон хуний жижигхэн майхныг бүрэн бүлээ- цүүлж чадахгүй, майхны хаяагаар цан хяруу хүүрэглэн байна.
Кодарчан эвхээтэй хөнжлөө налан, толгойгоо салаавчилж хэвтээд аль нэгийг бодлогошрон байна. Николка хатсан талх мэрж өдрийн тэмдэглэлээ хөтлөх зуур байн байн толгойгоо өлийн чимээ чагнана. Зуухны гал бяцхан уурын тэрэг нургилах шиг урамтай хүнгэнэн ноцож, майхны дан бэрзээнтийн цаанаас жаварт мод тас няс хөлдөх, усны тошин лүгхийн хагаран буудах нь сонсдож, шургуу гэгчийн шүр шүрхийх чимээ байн байн гарч байгаа нь майхнаас километр хэртэй газар хөллөгөөний цаанууд хөвд малтаж буй нь тэр ажээ.
Анчид бөөн хэрэмтэй таарна гэж горьдсоор Буюндаг уруудан дөрөв хоног явсан боловч хаа сайгүй гагцхүү туулай, нохой зээхний мөр л элбэг. Буюндад хэрэм байхгүй, тийм учраас бушуухан Нүхт голын татам руу буцах хэрэгтэй гэдгийг дөрөв дэх хоног дээрээ Николка хүртэл ухаарчээ. Нэмэрт нь жавар бас ингэхийг шаардах мэт. Шүлс хаяхад газарт хүрэхээсээ өмнө хөлдөж, хүчтэйхэн амьсгаа авахад агаар хоолой, уушгийг цоргин хайрч, амнаас гарахдаа бөөн уур савсан олгойдож, тэр нь хуурай цаас шиг шүжигнэж, тэр даруй жавартай амьсан цан хүүрэг болж унана. Тошингийн мөр дээгүүр бөөн п.агаан манан баагина. Цасан амьсгалд нуугдсан тайга үүрд царцсан амьгүй хиймэл зүйл лүгээ адил.
Давааны цаад руу орхисон хоол хүнсэн дээрээ чаргапыхаа хөлдсөн мөрөөр буцаж ирэхэд дөнгөж дөрөвхөн хоног зарцуулав.
Хоёр анчин хүнснийхээ зүйлийг өлгөсөн хар модны доод талын мөчрүүд хоосон байгааг буйр руугаа хүрч ирээгүй нэлээд зайтай явахдаа олж харжээ. Николка «Оосор нь тасарчихсан байх» гэж бодсоноо тэр даруй нохой зээхний шинэхэн мөр байхыг үзээд өөр сэжиг төрөв... Нохой зээхнүуд үүц байгааг мэдчихээд модон дээр зовлонгүй авирч гарч оосрыг нь тас мэрчихээд, юу байсныг цөмийг нь тал тал тийш нь хуу зөөж, цасанд булахыг нь булж, тоо томшгүй олон нүхэндээ нуухыг нь нууж амжжээ. Хоёр анчин юухан ч болохноо олох гэж эр? хайсан нь талаар болов. Бүхэл бүтэн хоёр аргалийн махнаас хуу мөлжсөн ганц толгой, юу ч үгүй сэглэж овоолсон арьсны тасархайнуудаас өөр юм олдсонгүй. Хагас шуудай гурил, цөцгийн тос, хорин хайрцаг ёотон, бараг бүх цайны нөөц, зарим нэг эд юмс, тэр ч байтугай лаа гээд бусад хамаг юм нь ор тас алга болсон буюу негөө модны ёроолд цас, үс ноостой юу ч үгүй хутгаад хаячихсан байх ажээ.
—У-ух! Энэ нохой зээх яасан муу ёрын амьтан бэ! Яаж амь зогооно доо? Хэрэм ч байхгүй, цай ч байхгүй, бүр баларчээ... хэмээн Кодарчан гаслав.
—За яах вэ, Кодарчан минь, яаж ийгээд амь зууна даа. Одоо доошоо уруудаад нүүе, нэг хандгай унагаж авъя, тийшээгээ булга элбэг, булга барьцгаая.
Зүйтэй ярьж байна. Хуучин Гаданж руу нүүх хэрэгтэй хэмээн Кодарчан толгой дохиж, нохой зээхний гишгэлсэн цасыг дахин нэг харуусан харснаа, За, зүгээр зогсоод яах билээ? Аль вэ, нүүе! гэж ууртайхан өгүүлэв.
Нүхт голыи адаг руу хэрэм бас л байсангүй, харин булганы мөр хаа сайгуй тааралдаж байв. Кодарчаи, Нэг манж унагаж аваад, булга хөөхөөс биш хэмээжээ.
Николка хандгайн гэдэс дотор, толгой шийрийг хоёр өдөр араатны жимээр зөөж тарааж тавиллаа. Зарим нэг цус хурсан дотор махыг орхихооеоо урьдаар жим дээр өөхний цөвдөл, хөлдсөн цус буюу уушигны өндөс зориуд үлдээх гэж оосорлон зөпднн удаан чирч явна.
Тэрээр дараачийн хоёр өдрийн турш хавхныхаа үйлдвэрийн тосолгоог сайтар цэвэрлэж, хазуур, хуурай хэрэглэн байж хавхаа яг зааврынх нь дагуу тохируулж, тэвхдээд тавьчихсан байхад таваг нь хоёр гуянаасаа арай хуруу хүрэхгүй зайтай дээр байхаар тааруулжээ. Хавхных нь гар гуяараа олигтой гүйхгүй байвал хуурайдаж сэвийг нь сайхан дарна. Дараа нь түмпэнд ус хийж, дээрээс нь шилмүүс нунтаглаж хаяад, хавхнуудаа тэр усандаа хийж сайтар буцалгаад, түрүүнд зэхсэн ган төмөр утаснуудаараа оосор хийлээ.
Энэ хоёр өдөрт арван дөрвөн хэрэм, нэг булга авласан Кодарчан Николкагийн хийж байгаа ажлыг чимээгүй харж, толгой сэгсрэн байлаа.
«За яах вэ, тэгж л бай. Чи энэ гүнзгий цасан дундуур мөн ч олон булга хөөж барих байх даа, ямар намар цаг биш дээ. Өвлийн эхний арав хоногт цас багатай үед л булгыг хөөж намнахад үр дүнтэй байдаг гэж номд бичээстэй байгаа. Цас багатай үед л! Тийм!» хэмээн Николка дотроо Кодарчантай маргана.
Николка дөрөв хоногийн дараа өөшнүудээ эргэсэнд бараг өөш болгоны дэргэд булганы мөр зөндөө байхыг үзэж магнай хагарам баярлажээ. Яг тэр өдрөө бүх өөшиндөө хавх тавилаа. Маргааш нь тэсэж ядан байж хавхнуудаа эргэхээр гүйж одсон ажээ. Тэгээд амьдралдаа анхныхаа булгыг авлаж майхандаа бөөн баяр иржээ!
Чулуу болтлоо хөлдсөн булга шөнө дөл болтол гэсжээ. Николка хурц хутгаар нимгэн арьсны хөрсийг эсгэхээс болгоомжлон удаан болхи өвчлөө. Булгаа хуулж гүйцмэгц майхнаас гарч махыг нь далайхаараа далайж байгаад дэнжийн ёроол руу шидчихэв.
—Яагаад булгаа чулуудчихав? гэж Кодарчан дургүйцэн асуулаа.
—Юу яагаад гэж? Тэр махыг чинь яах болж байна,
шөл хийх хэрэг үү?
—Чи юунд ингэж ярина вэ?! хэмээн анчин бүр айчихсанаа дуугаа нам болгон,— Булга хаях чинь нүгэл! Түүнийг оршуулах хэрэгтэй. Миний яаж байсныг харсан уу? гэж чин үнэнээсээ өгүүлэв.
—Харсан. Чи нэг шинэсний дор цасанд булж байсан. Би зүгээр л тэгж байгаа юм байх гэж бодсон юм, чи чинь оршуулж байсан байх нь ээ гээд Николка мушилзсанаа,— Кодарчан, энэ бүхэн чинь шал дэмий хэрэг! гэв.
—Уй-ю-юй! Яах гэж ингэнэ вэ? Тоглоом хийх чинь нүгэл. Булгыг хүндлээгүй бол дахиад чиний урхинд ер орохгүй гэж анчин толгой сэгсрэн гасаллаа.
—Кодарчан минь, бурхад, үхсэн булга энэ тэрийг хүндлэх бус, харин бие биеийгээ хүндлэх хэрэгтэй, хүнийг хүндлэх хэрэгтэй, гэтэл сүм хийдийнхэн чинь сайн хүмүүсийг галдан шатааж, янз бүрээр цаазалж байсан хэмээн Николка юу юугүй улалзан зөрөв.
—Ямар ч байсан булгыг оршуулах хэрэгтэй. Чамд булга ирэхгүй шүү, ирэхгүй, явж саяынхыгаа олж, битгий уурлаарай гэж хэл. Би чамайг оршуулах ёстойг мэдсэнгүй гэж хэл хэмээн Кодарчан өөрийнхөөрөө зүтгэв.
—Үгүй ээ, Кодарчан, би түүнийг оршуулахгүй, энэ тухайд чи бид хоёрын санаа нийлсэнгүй, чи төөрөлдөж явна, би чамд нотлоод өгнө өө.
Кодарчан Николкагийн шидсэн нөгөө булгыг өглөөний цайны өмнө хайж олоод, майхан руу сэмээрхэн хялалзан байж модон доогуур бушуухан булахдаа,
—Түунд битгий уурлаарай, тэр чинь одоо хэр залуухан анчин, ер юм ойлгохгүй байгаа. Би чамайг буллаа, ингээд дахиад тайга руугаа яв, Николкад битгий гомдоорой, тэр чинь хэрцгий хүн биш, андуураад л чамайг шидчихсэн юм. Би чамайг оршууллаа, тайга руугаа яв, түүнд битгий гомдоорой, за юу? хэмээн гэмшсэн дуугаар шивгэнэн үглэжээ.
Николка тэр өдөр бас нэг булгатай иржээ. Том хар булганы торгомсог сортой гялалзсан хар үс анчдын харцыг соронзон мэт татна. Николка санаснаар нь болсонд баярлан байвч Кодарчаи тоосон шинжгүй сууна. Николка булгаа өвччихөөд махыг нь дүрэмдэн шүүрэн авч, гараараа даллаж эргүүлж байгаад шинэсний зулзаган ширэнгэ рүү байдаг тэнхээгээрээ чулуудлаа.
Яагаад бас дахиад хаячихав? Чи ч ерөөсөө юу ч ойлгодоггүй амьтан юм аа. Нүгэл!
Кодарчан, ямар юмных нь нүгэл байх вэ дээ хэмээп Николка түүний үгийг тасдаж,— Чи өчигдөр намайг дахиад булга барихгүй гэж цэцэрхсэн, гэтэл би барьчихсан биз дээ, маргааш бас л ийм болно шүү дээ гэв.
Кодарчан түүнд зэвүүрхсэн боловч дуустал нь сонсов.
Тэрээр маргааш өглөө нь нөгөө булгыг оршуулах гэж оролдсон боловч майхнаа тойрон, хэчнээн эрээд ч булганы махыг олж чадсангүй. Майхандаа урамгүй царайлан орж ирээд, Николка руу өрөвсөж харууссан байдалтай харж, цайгаа чимээгүй ууж эхлэв.
Николка энэ өдөр ангаас ганзага хоосон иржээ. Кодарчан амыг нь асуусан байртай түүн рүү харахад цаадах нь,
—Нэг булга хавханд орж л дээ, тэгсэн чинь өөр нэг булга хүрч ирээд юу ч үгүй болтол нь идчихэж. Ганц сүүл л үлдсэн байна гэж амандаа гүвтнэв.
—Ай-я-яй, яасан гай вэ! Нүгэл үйлдэж байна гэж чамд эс хэл лүү. Одоо оройтоогүй дээрээ өчигдрийнхөө хаясан булгыг олж түүнд хэл...
—Больж үз, Кодарчан! Би заяа нь тэгж явахгүй! гэж Николка тас зөрөв.
—Байж л байхгүй юү! Явах хэрэггүй! Одоо булга чиний урхинаас тойроод байна даа. Чи өөрөө л өөртөө хор хүргэлээ шүү! гэж Кодарчан гоморхон өгүүлэв.
Гэтэл Николка маргааш нь даруй хоёр булга авчирч,
нөгөөдөр нь бас нэгийг, дараачийнх нь өдөр бас нэгийг гэх мэтчилэн алж ирэх болов. Николка одоо бүр дүргуйтэн, булганыхаа махыг яг майхны үүднээс л шидэлдэг болж, Кодарчан ч хэлэх юмгүй чимээгүй сууна. Үгүй, юу ч хэлэхсэн билээ дээ? Мань эр хоёрхон булгатай байхад Николка зургаатай байгаа юм чинь. Гүнзгий сэвсгэр цас хамаг хүчийг нь дор нь барах тул Кодарчаны аз харьжээ. Мань хүн Николкад атаархаагүй нь мэдээж авч харин өөрийгөө зүхэж амаа барина. Николкаг хавх авлаа гэж дооглоод байсан нь дэмий хэрэг болж. Бас ойн бурхдаар айлгасан нь талаар өнгөрч байна. Николка өглөө өөрөөс нь хожуу гарч, орой түрүүлж ирж, ийнхүү бага зовж байгаа хэрнээ зургаан булга барьчихлаа. Уул нь түүнээс хэдэн хавх гуйвал зүгээрсэн, гэтэл саяхан дооглож байсан юмнаасаа гуйна гэдэг сайхан хэрэг үү?
Николка төдөлгүй арав дахь булгаа авлаж баяр хөөр болохдоо Кодарчан бүр гутарч гүйцсэнийг сая л анзаарч, өөрийнхөө мангар тэнэгийг гайхан зүхээд хавхныхаа хагасыг майхандаа авчирчээ.
— Кодарчан, за энэ хавхнуудыг ав, маргааш л тараагаад тавьчихаарай, буруудна гэж заяа нь байхгүй! Би яг мэдээд хэлж байна шүү.
Анчин хэлхээтэй хавхыг авах зуур,
—Харин яаж тавьдгийг нь хэлж өгөөрэй, би ийм төмрөөр ан хийж ерөөсөө узээгүй гэж сэтгэл зовнисон байдалтай гуйжээ.
Николка юм мартахгүйг хичээн нэгд нэгэнгүй ярьж өгөв.
Кодарчан хоёр хоногийн дараа,
—Урьд шөнө хоёр булга хамаг өөшийг минь идчихээд, хавхан дээр бузарлачихаад явсан байхад хавхны тэвх мултраагүй байх юм гэж гаслан халаглажээ.
—Чи нэг л юм буруу хийсэн байх нь дээ. Маргааш би чамтай явж харъя, тэгээд яаж тавьдгийг үзүүлэмц.
Кодарчан хавхаа үнэхээр буруу тавьж байжээ. Тэрээр бээлийгээрээ цас ухаж хонхойлгоод, хайш яайш тэвхэдсэн хавхаа түүндээ хийж, нөгөө цасаараа буцааж булаад, дээр нь саваанд өөшөө өлгөж тогтоож байв.
—Булга яагаад чиний хавхан дээр ямар ч хал балгүй дэвхцээд байгаа нь одоо ойлгомжтой байна. Хэн ингэж хавхаа нууж байсан юм бэ? Модон хусуураар цасны өнгөн хэсгийг аятайхан хуулж хаях хэрэгтэй, гэтэл чи хусуур ч хийгээд аваагүй байх юм. Ширхэгтэй арзгар цасаар булчихсан байна, гэтэл тэр чинь дорхноо царцаж хөлдөөд, хавх чинь цементээр шавчихсан мэт болж байна. Хоёрдугаарт, хавхаа маш нарийн тэвхдэх ёстой, тэвхнийхээ хэлийг түдүүлдээ дөнгөж орох төдий л тогтоодог юм. За харж бай.
Николка хутгаа хуйнаас нь сугалж, цасан дээр хавхны хэмжээгээр хонхойлгож ухаад, дотор нь хавхаа суулгаж хоёр гуяных нь доогуур хуурай мөчир, холтос шургуулж чигжээд,
—Энэ бол хавхны гуя цастай барилдаад хөлдчих вий гэж ингэдэг юм, бас булга хавхны гуян дээр буюу гаран дээр гишгэхэд хавх холиборчих вий гэж ингэж байгаа юм гэж тайлбарлав.
Тэрээр хавхаа баттай суурилсны дараа цаснаас нимгэн хусаж хавхныхаа тавгийг болгоомжтой далдлаад дээрээс нь цасны ширхгээр мөн мэдээтэй пүргэв. Тэгээд нарийхан бургас хугалж, хавхныхаа таваг байх ёстой газар луу аяархан хатгатал чадхийх дуу гарч хавх бургасыг хавчаад авах нь тэр.
За ингэж тавьдаг юм! Хавх чинь яг л цаг шиг ажиллах ёстой, чик гээд л гүйцээ!
Уй-ю-юй! Чи ч ёстой мастер юм аа! хэмээн Кодарчап үнэн санаанаасаа бахдан өгүүлэв.
Үүнд төвөгтэй юм юу байх вэ дээ хэмээн дотроо баярласан Николка өгүүлээд, Чи надаас дутуугүй сурчихна. Гол нь нямбай хичээнгүй байх хэрэгтэй, хамаг нууц нь тэр. Бас шувууны өд, хатсан өвс, үс ноосоор хавх далдлах сайн, гол нь тэр далдалж байгаа нь чинь авцалдаад хөлдчихгүй л байвал бол оо. За Кодарчан минь, ингээд үзээд бай, дараачийихаа хавхыг яаж тавихыг чинь би харъя гэв.
Кодарчан авьяаслаг шавь болохоо үзүүлж, хагас сард есөн булга хавхаар бариад, юу юугүй багштайгаа ана мана болоод ирлээ. Энэ ч аргагүй л дээ, өөр зам байхгүй.
Николка нэг удаа ангаас буцаж ирэхдээ дэнжийн ёроолд хоёр булганы мах байхыг үзжээ. Тэрээр сүүлийн гурваи хоног ийш мах ерөөсөө шидээгүйгээ сайн санаж байжээ. Гэтэл энэ хоёр нь өчигдөр хаясан мах аж. Николка нэгийг нь цасан дотроос гаргаж сайтар шинжиж үзээд, Кодарчанд хоёр хөлөөрөө зэрэг хавхдуулж баригдсан булга мөн болохыг танив. Нөгөө хавхных нь ором илт байна. Николка махыг холдуулж хаяад, бах нь ханасан байртай жуумалзсан боловч энэ үзсэн юмныхаа тухай Кодарчанд ярихгүй гэж шийджээ.
Удалгүй тэнгэр муухайрч их цас орж эхэллээ. Анчид хавхаа цуглуулж аваад Хуучин Гаданж руу нүүв. Энд өмнөх буудлаас бүр элбэг булгатай ажээ. Николка хавхнуудаа тавьж явахдаа олзтой ангийн совин татаж явав. Тэрээр орой нь,
—За Кодарчан, чи бид хоёр эндээс арван тав таван булга барина даа. Ямар жим гаргасныг хараа биз дээ? Хавхаа тэр дээр нь тавихад болно. Үнэнийг хэлэхэд би мөрөн дээр хавх тавьж ерөөсөө үзээгүй, гэхдээ анчдын тухай номоос энэ тухай тодорхой уншиж байсан. Одоо булганы хуурамч ороо эхэлж байгаа, ид жим дээрээс нь барьдаг цаг хэмээн тун урамтай ярьжээ.
—Энэ тухай чи бас л номоос уншсан уу? гэж Кодарчан сүсэглэн асуув.
—Тийм ээ, Кодарчан, энэ тухай бас өөр олон юмны тухай номоос уншсан.
—Царцанги цасан дээгүүр явсан хэрмийг яаж хайх тухай бас бичсэн байх уу? гэж Кодарчан хардаи сонирхов.
— Үгүй ээ, тэр тухай байхгүй, үүнийг гагцхуү амьдрал дээр сурч болно.
—Өө өн! Бас тийм байдаг байх нь! хэмээн Кодарчан сэтгэл дүүрэн дуу алдан сэргэж, бас нэг юм асуух гэснээ больж гаансаа чимээгүй нэрэв. Энэ нь мань хүн дахиад юм ярихгүй, харин сонсоход бэлэн байгааг илтгэсэн хэрэг болой.
Хүсэж хүлээсэн олзтой, хийморьтой өдрүүд эхэллээ. Шинэ газарт долоо хоноход Николка таван булга барьж, Кодарчан гурвыг хавхаар нэгийг буугаар авлажээ. Одоо Кодарчан Николкагаас дөрөвхөн булгаар дутуу учир өнөө маргаашгүй гүйцэж мэдэх бөгөөд түүгээр ч зогсохгүй даваад гарчихаж ч болзошгүй болжээ. Гэвч ингэж таарахгүй. Хэрхэвч таарахгүй! Николка ингүүлэх ёсгүй.
Тэрээр хоёр хоног булганы мөр хөөж жалга хавцлаар харайлгаж, гүвээ толгодоор хэрж, бөглүү ой тайгаар хэсэж багагүй мөр үзэж, хавхнуудаа шинэ газар руу зөөж тавихаар шийдээд байтал Кодарчан гэнэтхэн,
—Маргааш ангаа цэглэе. Сүрэг рүүгээ нүүх цаг боллоо гэж хэлдэг байна.
—Юу гэнэ вэ, Кодарчан, чи тоглож байна уу? хэмээн Николка мэл гайхаж,— Ид ан эхэлж байхад! Ангийн
улирал дуустал дахиад хорь хоног байна! Энэ хугацаанд чи бид хоёр арваад арваад булга барьж амжина... гэж үглэв.
—Хуурч болохгүй гэж Кодарчан дургүйцэв.
—Хэнийг хуурах гэж? Николка эс ойлгон асуухад,
—Бид гуравдугаар сарын нэгэнд чаргыг нь буцааж өгнө гэж Шумковт амласан шүү дээ гэж Кодарчан туүнд сануулав.
—Ө-өө, чөтгөр чамайг! Нээрэн тийм л дээ, би бүр мартчихаж... Нэгэнт амласан хойно, зүйтэй... Гэхдээ чи бодоод үз л дээ. Чи арван булга барилаа гэхэд дор хаяахад зургаан зуун рубль болно. Чи чинь гэр бүлтэй хүн! Дараа нь Шумковт учрыг хэлье л дээ, бид нэгэнд биш, арванд нүүж очлоо гэхэд гойдын юм юу болох билээ.
Үгүй үгүй, хуурч болохгүй, бид амласан болохоор нүүх хэрэгтэй гэж Кодарчан толгой сэгсэрлээ.
Кодарчаи минь, зүгээр нэг амласнаас болж бас Васькагийи аашийг дагуулах гэж ангаа орхиж арван булганаас татгалзана гэдэг чинь тэнэг хэрэг биз дээ. Бид арав хоног хожидлоо гэхэд түүнээс болж хэн ч зовохгүй, хэи ч үхэхгүй, харин чи зургаан зуун рубль олно.
Чи ерөөсөө ойлгогдохгүй юм ярьж байна хэмээн Кодарчан хөмсгөө зангидаж, Чи энэ тухай бас л номоос уншсан уу? Манай тайгад ингэж ярьдаггүй юм шүү. Өнөөдөр бид Васькаг хуурна, маргааш өөр хүнийг хуурна. Хүмүүс юу гэх вэ? Кодарчан мэхлэгч, муу хүн! гэнэ. Тэгээд хэн ч итгэхээ больчихно! Тайгад ингэж амьдарч болно гэж үү? Баларна! Үнэн үг тайгын бүх булганаас ч үнэтэй! Чи ийм залуухнаараа байж мөнгөөр яана бол? гээд сэжиглэсэн царайтай ярвайв.
—- Үгүй ээ, надад мөнгө ерөөсөө хэрэг байхгүй! хэмээн Николка улсхийж,— Би чамайг л бодож тэгсэн юм, чи чинь гэр бүлтэй хүн, надад бол ёстой яасан ч хамаа алга, одоо ч яваад хавхаа цуглуулахад болж байна... гэхэд Кодарчан толгой дохиж,
—За, одоо л зүйтэй ярьж байна. Маргааш хавхаа цуглуулцгаая. Хойтон жил Васькад юу ч амлахгүй юм шүү. Чарга дүүрэн хавх ачиж ирж байгаад гуравдугаар сарын арван таван хүртэл анчилна гээд малилзтал инээв.
Анчид хоёр хоногийн дараа газар тэнгэрийн савсалганаа жижигхэн ховдос шиг цэнхэртэн буй Зузаан уулын зүг нүүлээ. Кодарчан малчидтай энэ уулын хавьд
нийлнэ гэж найджээ. Зориуд хорхой хүргэх гэсэн мэт цэв цэлмэг тунгалаг сайхан өдрүүд үргэлжилж, гялалзсан цасан дээр булганы цоохортсон мөр хорхой хүрэм эрээлжилнэ. Николка дэмий л санаа алдан, цаагаа дөргөөн жолоогоо үе үе татан давирна.
Анчид гуравдугаар сарын нэгэнд цааны хуучин мөртэй таарлаа. Тэр мөрийн дээгүүр чарганы өнгөцхөн мөр зурайн гялалзана. Николка «Манайхан цааны мөр царцсан хойно нүүжээ» хэмээн бодов.
Хоёр анчин орой нь цаанууд нь сүргийнхээ үнэрийг аваад гүйчихэж магад хэмээн цөмөөрөнд нь модон дөнгө зүүж тавив.
—Хөгшин цаанд нь зүүх хэрэггүй ч юм болов уу? гэж Николка асуухад Кодарчан,
—Хөгшин цаанууд чинь бүр зальтай, тэд нар л сүрэг рүүгээ түрүүлээд гүйчихнэ хэмээжээ.
Түүний үг үнэн байсныг Николка маргааш өглөө нь үзэв. Тэрээр хөллөгеенийхөө цаануудыг майхнаас дөрвөн километр хэртэй газраас олжээ. Цаадуул нь буцахдаа тун дургүй байв. Энэ өдөр анчид оройхон нүүлээ.
Чарганы мөр хар модон ойн дундуур нааш цааш эх адаггүй мэт хөвөрч, хаа сайгүй цааны хөлөөр дагтаршсан арзгар цас таарах ажээ. Мянга түмэн мөр... Бүхэл бүтэн цаг, хоёр цаг, гурван цаг. Чарганы ул хяхарч, цааны төвөргөөн шүжигнэж, амьсгаадсан цааны эвэр дээр уур савсан, цана гулсан шуугих бөгөөд нүүдэлчдийн энэ чарганы мөр шиг эцэс төгсгөлгүй элдэв бодол толгойд ээлжилнэ.
Үдийн алдад анчид малчдын буйртай тааралдлаа. Кодарчан буйрыг анхааралтай сонжиж үзээд,
-Нэг майханд нь гурван хүн, нөгөөд нь дөрвөн хүн унтжээ. Энд нэлээн удаан, лав л долоо хоногоос доошгүй буудалласан байна. Дэвссэн мөчир илэгдэн гишгэлэгдэж, зууханд үнс их хуримтлагджээ гэв.
Николка хэний майхан хаана нь байсныг тодорхойлох гэсэн боловч чадсангүй. Кодарчан түүний хүслийг таасан мэт дэргэдээ байгаа буйр руу саваагаар зааж,
-Энд Аханягийнх, тэнд Фока Степановичийнх байжээ гэв.
—За яаж мэдэв? Яг солиод хэлчихэж байгаа юм биш үү?
—Чи чинь юу ч харахгүй байна уу? Хараач: энд баахан зорчихсон бургас байна. Улита дандаа бургасны зордсоор сав суулгаа арчдаг шүү дээ, харин Татьяна бол алчуураар арчдаг, тэр буйран дээр бургас алга байна. Энд майхны гадаа хоёр том нохой хэвтэж байсан байна, харж байн уу? Банди Хэвкар хоёр. Тэнд бол ганцхан нохой байж. Костягийн нохой. Аханя байнга ханиалгаж, дэвссэн мөчрөе зайчлан завсраар нь нулимлаж байсан байна. Хабаров Аханягийнд сууж, лаагий нь барж байжээ. Тэрээр их юм бичжээ.
Кодарчан малчдын үлдээсэн мөрийг нэг бүрчлэн тайлбарлана. Тэрээр малчдын хэн нь ямар тамхи татдаг, хэн нь ямар зуршилтайг нэгд нэгэнгүй андахгүй. Николка түүний ярихыг сонсохдоо ийм маргашгүй тодорхой ул мөрийг өөрөө олж үзэж чадаагүйдээ гайхширна. Кодарчан тэр зуур тоочсоор л байна.
—Хабаров дөрвөн хуруугаар барихад эвтэйхэн гэж нарийхан сүхний иш өөртөө хийж байжээ. Гэтэл барагтайхан хус таараад тэр нь хугарчихжээ, мань хүн уурлаад мод руу шидчихэж, харж байна уу, тэр модны холтос хэгз цохисныг? Тэгээд дахиад шинийг хийсэн байна. Малчид хоёр цаа нядалж, их нүүдлийн өмнө чаргаа засжээ. За тэр ч яахав, яарахгүй бол болохгүй нь. Малчид бүр арилаад өгнө шүү.
Анчид бүр орой болсон хойно малчдын буудал дээр хүрч ирцгээв. Малчид цөм Аханягийн майханд цугларч, Кодарчанаас ангийн тухай шалгааж гарцгаалаа. Кодарчанаар тэр тухай яриулна гэдэг хэрэгтэн улайлгахтай адил бэрх ажээ. Кодарчан асуултад ганц нэгхэн үгээр хариулж, асууж байгаа хүн рүү чи юундаа ингэж шалгаана вэ, түүний оронд цайгаа уугаад, өөрөө л ярьж байхгүй гэж хэлэх мэт хээгүй инээмсэглэн харна.
Николка ярианд оролцолгүй, додигор гэгч нь цай уугаад чагнаж сууна.
Сонин сайхнаа харилцан ярилцаж дуусмагц Шумков Кодарчанд хандан,
—Бид ч та нарыг өчигдөр ирнэ л гэж харж байлаа. Тэгээд өнөөдөр нүүх санаатай байтал Аханя та нарыг маргааш заавал ирнэ. Кодарчан ирнэ гэж амласан хойно хүлээх хэрэгтэй гэсэн үг гээд болдоггүй. Чарга хүрэлцдэггүй, хийх гэсэн боловч та нарынхад найдсаар байгаад амжсангүй. Ачаа их гэдэг учиргүй, хагасыг нь Элкандийн амбаарт орхихоос л гэж бодоцгоож байлаа, одоо ч аваад явалгүй яахав... гэж ярив.
Николка Кодарчаныг хулганан ажиглаж, буцахгүй гэж зүтгэсэн тухай нь малчдад хэлэхийг нь хүлээн суужээ. «Хэлэх болов уу, үгүй болов уу?»
Кодарчан Николкагийн гэмшсэн харцтай харц мөргөлдөхөд цайлган сэтгэлээр инээмсэглээд тэр тухай нэг ч үг хэлсэнгүй өнгөрчээ. Николка хүнд агаад ичгүүрт ачаанаас хагацсан мэт амсхийн санаа алдсан билээ.


Top
   
PostPosted: Jun.10.14 2:31 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Үнэхээр гайхалтай зохиол байнаа. Амьдралыг амталж чадвал баян гэж үг хаана ч билээ харсан. Үргэлжлэлийг нь хүлээж байгаа шүү


Top
   
PostPosted: Jun.11.14 2:59 am 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Sep.22.13 2:47 pm
Posts: 324
Mark

_________________
Hey Old sport!


Top
   
PostPosted: Jun.16.14 3:02 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Гуравдугаар сар олон ааштайг хэлэх үү: нэг бол тунгалаг наран энхрийлэн ээж, аль нэг нам гүм газар бүдүүн улиангар налаад хаврын нарны бүлээн илчийг нүүрээрээ мэдэрч, энэ анир чимээгүйг чагнан зүүрмэглэмээр сайхан, нэг бол тэнгэрт бүртийх ч үүлгүй, нар ч гялалзан, цас ч гялалзан байгаа хэрнээ цэвдэг хүйтэн мэс лүгээ адил жаварлан хайрах хөр салхинаас бушуухан зайлж хоргодохын түүс болмоор, нэг бол цасан ширхэг нүүр тас ороолгож салхи шуурга улин газар тэнгэр нийлэн эргэлдээд гуравдугаар сар олон ааштай!
Гуравдугаар сарын дундуур Василий хэмээх нэг шинэ малчныг суурьт авчирлаа. Зайтайг нь бодож түүнийг Фока Степановичийн майханд байлгахаар шийдсэн боловч мань хүн анхныхаа өдөр л тэндээс Аханягийн майханд хөнжил дэвсгэрээ авчирч,
—Би танайд байна аа. Энд хөгжүүн хэмээгээд Хабаровын хөнжлийг хаяанаас зайчилж өөртөө дэвсгэр засав. Хабаров байраа дурамжхан тавьж өгсөн боловч,
—Чи яасан дураараа эр вэ, майхны голд унтсан ч болох шүү дээ, энд чинь надад юм бичихэд эвтэйхэн байдаг юм гэж тогтуухан хэлжээ.
—Э-ээ өршөөж хайрла, мөргөж гуй.
—Харин хүнийг мөргөж байгааг чинь хэлж байна хэмээн Хабаров мөчөөгөө өгсөнгүй.
Малчид энэ яриаг сонсоод гайхасхийн хоорондоо нүд ирмэцгээжээ.
Шинэ малчин майхнаас гарсныг ашиглан Аханя тоомсоргүй инээмсэглэн суугаа Шумковоос,
—Бригадын дарга, чи юу гэж бодож байна, яах гэж ийм малчин ирүүлэв? Ийм малчин гэж байх уу? гэж аяархан асуугаад,— Би үүнийг ерөөсөө ойлгохгүй юм. Хаашаа ч хүн гэмээр юм... гэж Аханя дэмий л хуруугаа имэрснээ таарах үг ололгүй гараа савлан дохижээ.
—Энэ юун хүн бэ? гэж Николка Хабаровоос асуув.
—Өвгөн Громовын хүү. Чи түүнийг мэдэхгүй ээ. Таван жилийн өмнө баавгайд бариулчихсан юм. Малчин хүн л дээ. Энэ Васька нь районы төвд дотуур байранд сургуульд байсан юм. Хожим элдэв ажилгүй юмнуудтай нийлж дотуур байраа хаячихаад, бас мэргэжил эзэмших дунд сургуульд орсноо төгсгөөгүй. Нэг усан онгоцон дээр ажиллаж байснаа хөөгдсөн гэдэг. Нэг үгээр хэлэхэд буруу тийшээ эргэж, замаа алдчихаад архидах, зүгээр суух хоёрыг хийх болсон залуу.
—Түүнийг бидэн рүү яах гэж ирүүлэв?
Хабаров инээд алдав.
—Хэн нэг нь түүнийг тохуурхаж биднийг бөөн мөнгө олдог улс гэж хэлээ биз. Эсвэл жүжигт гардаг шиг бид түүнийг засаад хүмүүжүүлээд авна гэж горьдсон ч байж болох юм. Жүжигт нэг үл бүтэх этгээд сайхан хамт олны дунд орж, түүнд лекц уншиж, сэтгэлийг нь хөндөх нэг юм ярьж өгөхөд л нөгөө шаар чинь засарчихсан, хамт олон дараачийнхийг нь хүлээн авахад бэлэн байдаг шүү дээ!
Энэ өглөө малчид урьдын адил харуй бүрийгээр босоцгоов. Шанагаар бие биедээ ус хийж өгч ээлж дараалан нүүр гараа угаацгаалаа. Өглөөнийхөө цайг яаран ууцгаав.
Громов хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд хэвтсэн хэвээр. Тэрээр нааш цааш хөлбөрөн, хөлөө нэг жийж, нэг атирч байхыг үзвэл сэрүүн байгаа нь илт. Хэн нэг нь дуудах байх гэж хүлээсэн бололтой, харин түүнийг дуудах хүн байсангүй. Хүнийг дууддаг, ялангуяа гадны хүнийг дууддаг заншил малчдад байхгүй билээ.
Шумков гарахынхаа өмнө Улитад,
—Улита! Түүнийг сэрмэгц бидний цанын мөрөөр яваад оч гэж хэлээрэй. Бид холдохгүй, энэ нөхөр олоод очно оо гэж зориуд чанга хэлжээ.
Гэвч малчид Громовыг ирнэ гэж горьдсон нь дэмий хэрэг болжээ. Орой майхандаа ирцгээхэд нөгөө этгээд чинь тамхи зуучихаад арьсан дээр хэвтэж байв.
—За дүү хүү, чи чинь бидэнд туслах гэж ирсэн биш билүү? гэж Шумков зэмлэнгүй асуув.
—Үгүй, та нар чинь намайг дуудаагүй шүү дээ! Сэрээд харсан чинь та нар байдаггүй... гээд Громов Улита руу эрүүгээрээ тоомжиргүй зааж,— Энэ намайг цанын мөрөөр яв гэсэн. Би ямар эрэлчин биш дээ? Та нарын тэр цанын мөрийг хайж явган нүцгэн гүйж явах юм уу, цанын мөр мянга мянгаараа бий, гэтэл энэ ой ямар байна, эх захгүй харанхуй ой, төөрчихвөл та нар л хариуцна шүү дээ гэж хэдэрлэв.
Улита малчид гутал, хувцсаа сольж, нойтныг нь хатаахаар өлгөсний дараа сая хүн бүрийн өмнө тавагтай шөл тавьж, цартай махаа дунд нь байрлуулав.
Громов таваг руугаа шалмаг ойртоод, шөлнөөс чанга чанга оочлон сорж, тааралдсан мөгөөрсийг шажигнатал зажлан махнаас амтархан идэж гарлаа.
—Бид ч чамайг дуудаагүй л байна шүү дээ! гэж Николка сануулсанд Громов ер тоосон шинжгүй,
—За банди минь, чи хоёр өөр юмыг битгий хутгаад бай. Тэр чинь ажил, энэ бол идэх юм, ойлгох хэрэгтэй шүү дээ... гэж өчив.
—Чи ч зайтай эр юмаа. Өлөн ходоодон дээр муу ёрын юм зүүдэлдгийг мэдэж байна хэмээн Хабаров хорон егөв.
Громов «тэвшээр» яаж сэлж явсан, далайн ямар шуурга хэсэн, хэзээ, хаана, хэчнээн дарс ууж явснаа оройжингоо залхтал бурж. дараа нь завхайрч явснаа хямсганан ярьж гарчээ.
Аханя түүний ярихыг сонсохдоо гайхах, арга барагдах зэрэгцэн дэмий л сэжиглэн ярвайж, байн байн хараа буруулан газар шагайна.
Маргааш өглөө нь Громов бас л унтаж байгаа дүр үзүүлэх гэсэн боловч Хабаров түүний хөнжлийг огцом хуу татав.
—Залуу, босно оо! Чамайг албан ёсоор ажилд урьж байна. Таван минут гэхэд цанаа углачихсан зогсож байна шүү! Ойлгов уу?!
Аханя санаа зовон хараа буруулав. Николка Хабаровыг бахархан харна. Шумков итгэл муутайхан,
—Унтаж л байг л дээ... өөрөө сэрнэ биз гэв.
—Василий, энэ чинь сэрэхгүй! Заяа нь сэрэхгүй! Энүүнийг аргадаж байхын хэрэг юу байна. Ухамсар нь унтаж байгаа этгээд. Ийм улсыг сэрвээдэж базаад л зохих байранд нь тавих хэрэгтэй!
Хөнжлөөсөө сугарсан Громов бас цай уухаар завдан буйг үзмэгц Хабаров уурлан босож, явган ширээн дээгүүр алхаад майхнаас гарлаа. Малчид ч араас нь бушуухан гарцгаав. Төдөлгүй Громов ч гарч иржээ. Царайд нь дурамжхан байдал илт байвч тоосон шинжгүй хүн болох гэж завхай дуу исгэчин байв. Сүрэг рүү очсон хойноо ажил хийх дургүй төдийгүй дөргүй нь илт, малчидтай байн байн ам муруйна.
Громовыг ирснээс хойш малчдын жигдэрсэн сайхан шижгэр ажил амьдралд нэг л юм болохоо байгаад явчихав. Тэрээр нүдэнд орсон хог л гэсэн үг. Төдөлгүй тэвчээрийн эцэс иржээ...
Малчдын буусан голын татмын ойгоор хандгай элбэг. Айлгаж цочоож үзээгүй хандгайнууд хүнийг өөртөө ойрхон очуулна. Гэхдээ малчдын ухаанд тэднээс алах санаа огтхон ч байхгүй билээ. Нэгдэж ирэхэд цааны мах элбэг байгаа, хоёрдож ирэхэд азарган манж өдий үед яс арьс болчихсон байдаг, идэх юмтай цатгалан байж хээлтэй тарган сүндэс ална гэдэг бол ёстой адгийн муухай явдал. Малчид ингэж бодож байхад Громов өөрөөр сэтгэж байжээ.
Энэ өдөр малчид сүргээсээ үд дунд буцаж ирцгээжээ. Алсын нүүдлийн өмнө тоног хэрэглэлээ засах, ойр зуур хэрэг эс болох эд юмсаа чарганд ачиж баглах гээд аахир шаахир хийх ажил тоо томшгүй.
Громов хэнд ч, юу ч хэлэлгүй Шумковын карабиныг аваад гол руу яваад өгчээ. Малчдад төдөлгүй буун дуу тас хийх сонсогдож, дахиад даруйгаар хоёр, нэлээд удаж байгаад бас нэг буудах нь мэдэгджээ.
Шумков буугаа алга болсныг мэдмэгц,
—Ээ үймээний эзэн! Хүний карабиныг асуулгүй авч явчихаад бас хий буудаж сумны гарз хийж байгаагий нь. Ирэхээр нь буугаа зүлгүүлнэ дээ. Ямар үлийгээ буудаж байдаг бол? хэмээн үглэв.
—Хожуул буудаа байлгүй гэж Хабаров хямсалзлаа.
—Бидний өглөөний үзсэн хандгайнууд руу буу тавьсан юм биш биз гэж Николка болгоомжлон өгүүлэв.
—Дүү хүү, чи юу ярина вэ? Тэр чинь хандгайгаар яах юм бэ... харин туулай юм болов уу...
Удалгүй Громовын бараа харагдав. Николка түүнийг холоос үзжээ. Цаадах нь хандгайн хөл мөрлөж үүрсэн харагдана.
—Хүүе ээ! Громов хандгай алчихжээ! гэж Николка байж ядан хашгирлаа.
Малчид майхнаасаа яаравчлан гарч, Николкагийн дэргэд ирээд айсуй яваа Громовыг харж чимээгүй зогсоцгоов.
Громов, малчид өөр лүү нь зэвүүцэн харцгааж буйг анзааралгүй өегхөн малилзана. Тэрээр тулж ирээд, махаа дагтаршсан цасан дээр буулгаж хаяв.
—Сургааг шиг яасан муухай хүнд зовлого вэ! Фу! Даагддаггүй шүү, бүр ядарч гүйцлээ...
Громовын гутал цус нөж болжээ. Бас илгэн бээлий, түүгээр ч барахгүй хөвөнтэй хүрэм нь хүртэл цус болжээ.
—Миний яаж унагасныг та нар харсан ч болоосой! Гарган гэдэг жигтэйхэн... хэвлийдээ ходолтой байхыг яана... Та нар чинь юу болоод над руу гөлөрчихөцгөөв? гээд Громов малчдыг гайхшран харснаа нүдэнд нь айдас хуран бүлтгэнэж,— Та нар яачихаа вэ? Буугий чинь асуулгүй авчихаа юу? Энийгээ ав л даа, хатаж хагсарчихаагүй л байна хэмээн карабиныг мулталж чарга түшүүлэн тавив.
—Чи яах гэж сүндэс алав? хэмээн Хабаров шазуур зуун асуулаа.
—Юу яах гэж? Хмм! Хачин хүн шүү! Махыг нь харахгүй юү, арьсыг нь харахгүй юу, надад цанаа уллах шилбэний арьс хэрэгтэй байна...
—Чи тэр цанаараа өөртөө авс хийвэл таарна! гээд Хабаров нударга зангидав.
Громов хулчганан ухартусаж,
—Чи яах чинь энэ вэ? Яасан догшин эр гарах нь нь. Би чам шиг муусайн юмыг... хаа үзсэн гэж санаж байна...
Хабаров Громов руу ухасхийсэн боловч Николка Костя хоёр гараас нь шүүрэн барьж авч амжжээ.
—Чам шиг муу өлөгчинд үзүүлээд өгнө дөө!.. Аль вэ, тавьцгаа... чөтгөр-рийг... Та нарыг тавь гэж байна шүү! Би энүүнд одоохон үзүүлээд өгье!
—Николай, тайвшир! Тайвширч үз, уул хөвчид яаж зодолдож болох вэ, ёстой муухай юм болно хэмээн Николка ятгав.
—Тэгвэл хөвчид бузар авирлаж болох хэрэг үү? Би хүн хүндлэхийг түүнд сургаж өгнө. Аль вэ, тавьчих!
Гэвч Хабаров төдөлгүй тайвшраад майхан руугаа орчихлоо.
Яах ч учир нь олдохгүй нам гүм байтал Аханя дуугарлаа. Тэрээр гөлөлзөн байгаа Громов руу дөхөж очоод аяархан боловч эрс шийдвэртэй,
—Чи ёстой муухай хүн, чи бол нохой зээх, манай танай ерөөсөө харж чадашгүй гэж хэлээд Шумков руу эргэж,— Үүнийг маргаашийн дотор төв рүү явуул, эндшээ энүүнд байх газар алга. Тийшээ л тонилбол таарна! гэж товчхон өгүүлж өвгөн голын бургасны зүг дохив.
Бригадын дарга дурамжхан ярвайсан боловч зөвшөөрч,
—За тэгж үзье, Аханя. Костя маргааш түүнийг тооллогын газар хүргэж өгөг, тэнд хэдэн мужаан цаачдын байр барьж байгаа, тэд цааш нь төв рүү явуулчихна биз гээд Шумков Костя руу эргэн харж,— Маргааш энэ нөхрийг хүргэж өгнө шүү, за юу? хэмээв.
—Хүргэж өгье, тэгэлгүй яахав.
Малчид тарцгаалаа. Николка үлдэж сүндэсний хөлийг сонирхов.
—Хөөе залуу! Цаадуул чинь юу болцгоочихоод өрвөгнөөд байна вэ? гэж Громов асуув.
—Чиний энэнээс болохгүй юу! гэж Николка ууртай өчив.
—Та нар ч ёстой солиотой амьтад юмаа. Нэг л их буянтай хүмүүсийн дүр гаргаад. Саяхан нэг сүндэс алсан гэж чи өөрөө ярьж байсан шүү дээ.
—Бид өлсөхдөө арга буюу алсан юм, гэтэл чи зөвхөн цанын улны төлөө алж байна... Чи ч ерөөсөө л чонон дотортой эр юм.
—Чи юу гээд орхив? хэмээн Громов Николка руу занан дөхлөө.
Николка нударгаа зангидан, зодолдох санаатай өөдөөс нь мөн алхлаа. Тэрээр Громовоос чацаар илүү, бадриуны хувьд ч дутахгүй билээ. Тэгээд ч зодолдохын өмнө хий сүржигнээд, дотроо болохоор хулчганаад байдаг жулдрай бандитай ер төсгүй нь илт. Хөнхөр бор нүд нь цаанаа л нэг аягүй гялалзан буйд Громов арга буюу зогсон дороо холхисноо айгаагүй дүртэй ч эвлэрэнгүй дуугаар,
—За за, битгий олилзоод бай, чам шиг юмыг үзэхээрээ нэг болсон... гэчихээд Николкаг болгоомжтой тойрч, майхан руу бушуухан орж алга болов.
Маргааш өдөр нь Костя Громовыг тооллогын газар луу, мужааны бригадад хүргэхээр оджээ.
Нүүдэлчид дөрөвдүгээр сарын нэгэнд ойт тундрийн бүсээс гарч, Хүйтний голын задгай цаст хөндийд ороод, сүргээ алсын давааг чиглүүлэн тууцгаалаа. Голын хөндий аажмаар нарийсаж газрын өгсүүр эгцрэн байвч даваа тэртээ алсад уулсын цагаан сэрвээдийн дунд сүүмэлзэн байна. Дөрвөн сарын наранд ээгдсэн малчид хөвөнтэй хүрэм, бугын арьсан дахныхаа энгэр заамыг хуу ярж, байн байн малгайгаа авч хөлстэй духаа арчицгаана. Николкагийн царай наранд харшиж, уруул нь хагаран цус шүүрнэ.
—Чиний царайны байж байгааг, туйпуу шиг хэмээн Хабаров түүнийг цаашлуулна.
Николка өчүүхэн ч болов бараан юм олж үзэх гэж орчин тойрныг гайхшаа бартал эргэлдүүлэн ажиглавч гагцхүү цагаан гүвээ толгодоос өөр юу ч эс үзэгдэх тул нүд цуцаж, хар шил ч нэмэр болох янзгүй. Нүдний чилээ гаргах ганц юм нь сааралтан үелзэх цаан сүрэг. Голын хөндий рүү судаглан нийлэх жалганы бэлчир дээр хаа нэгхэн нигүүрсийн орог саарал бутны зурвас үзэгдэх буюу энд тэндхэн хавцал ташгай дээр цасан дороос бор шарга хад цухуйж буй нь харагдана. Тэгээд л нөгөө бүртийх ч юмгүй цав цагаан цасан нөмрөг үргэлжилнэ. Энд нөгөө хаа сайгүй байдаг ятуу ч байхгүй, гагцхүү цас, цагаан уулс л нүднээ өртөнө.
Малчдын отоглож буусан давааны бэлд цаа амхрах юм юу ч үгүй байжээ. Сүрэг нь тэр шөнөө өөрийнхөө мөрөөр буцаад түрүүчийнхээ бэлчээр дээр хүрчихжээ. Дөнгөж орой болохын үес л малчид сүргээ буцааж хөөж ирэв. Өлөн цаанууд сав л хийвэл эргэж хараад, өнөө шөнө мөн л эндээ тогтохгүй нь илт, бушуухан давааны цаад руу хөвд элбэгтэй бэлчээр бараадахаас өөр аргагүй. Малчид ядарч цуцсанаа эс харгалзан нүүхээр шийдэцгээв. Мөнгөлөг хуудсаар хайчилсан мэт хууч хавирган сар үзэх гэгээ төдий ёлтойно. Гэхдээ бүдэгхэн цайвалзах цасан дээр мөр болгон, ором болгон үзэгдэнэ. Дотроос нь гэрэлтүүлсэн мэт цасан цагаан толгодын биеэр жалга хавцал тодхон цэхэртэн байна.
Тэгтэл ч даваан дээрээ гараад ирэх нь тэр. Өндрийг хэлэх үү! Хийморь сэргээд явчихлаа! Одоо цаагаа туух гэж байдгаараа хашгирч гүйхийн хэрэггүй боллоо.
Цаан сүрэг газрын уруу хөврөн цувж, галт тэрэг лүгээ адил эрчлэн довтолгоход мянга мянган туурайн төвөргөөн эхлээд аадар бороо мэт хүчтэй нүргэлэн шуугиж байснаа, намсан намссаар сүүлдээ бүр үл мэдэгхэн чимээ төдий болон бүдэгрээд ирлээ. Тийнхүү сүрэг цасан дээр цэнхэрлэн мөнгөрөх өргөн зурвас мөр үлдээгээд жалганы тохой тойрон далд оров.
Уулсын цагаан сэрвээдийн цаана тэртээ доор сарны гэгээнд тэнгисийн бараа харлан гялалзана.
—Костя, тэнгис! Тэнгис тэр байна! гэж Николка дуу алдав.
—Тэгээд юу гэж? Юундаа баярлаа вэ? Тэр тэнгисийг чинь хүртэл дахиад гурав хоногийн нүүдэл бий. Зам бартаатай гэдэг нь жигтэйхэн, мөн ч олон чарга эвдэнэ дээ.
—Би ч баярласан юм алга л даа, зүгээр л тэгж хэлсэн юм... Цаанууд маань яаж пижигнэж буухыг харав уу? Пархийгээд л байдаггүй шүү! Аль хэдийн хөвдөндөө хүрчихсэн малтаж байгаа байлгүй.
Костя таягаа цээжээрээ тулчихаад, цанынхаа хошуу руу гөлрөн харна. Шөнө дөл болж буй учир Костя ядарчээ. Николка ч бас ядарсан, хоёр өвдөг нь салганан чичирч, ам нь түй гэх шүлсгүй хатжээ.
—Костя! Хоёулаа ч гэсэн шуугиад буучих уу? Доор арай гүлгэм. Майхан барих газар олж байя.
—Шуугиад буучих амархан, гэхдээ нөгөөдүүлийгээ хүлээе. Энд яггүй хэвгий учраас чарга бие биеэ мөргөж онхолдоно. Хүлээзнээд харзная. Тэдэнд туслахгүй бол болохгүй.
«Хүлээзнээд харзная. Тэдэнд туслахгүй бол болохгүй» хэмээн Николка дотроо давтан өгүүлэхүйд энэ энгийн хэрнээ чухаг үгс ой тойнд нь ивхийтэл хадагдан оров.
Таваг гэдэг бэлчээр нь эгц, гүнзгий, том, бага олон жалга хавцал бүхий гүнзгий гүнзгий гулдрил ангалаар хэрчигдсэн асар их цартай тогоо агаад доторх толгод нь хавтгай оройтой учир тэдгээрийг тогоог хүрээлсэн хадан хяраас харахад тэгшхэн гөлчгөр мэт санагдана. Тэнгисийн талаас тогоо бас л өндөр нуруугаар халхлагджээ. Энэ нурууны хяраас тэнгисийн бараан гадаргуу дээр хөвж яваа нүсэр том мөснүүд жижигхэн хяргачсан цаасны өөдөс лүгээ адил харагдана. Тогоо нь тэр чигээрээ нар тоссон ээвэр газар юм. Тэндхийн цас аль хэдийн цоохортож эхэлсэн тул цаа төллүүлэхэд үүнээс сайхан газар олно гэж санасны гарз буй заа.
Дөрөвдүгээр сарын хорин зургаанд ууган хугаш гартал мөн өдөр ёрын муухай шуурга нүдэж, нөгөө тугал маань осгож үхэх нь тэр.
Гэхдээ баярын өмнөхөн нэгмөсөн дулаарч сүрэг жигдрэн төллөж эхэллээ.
Таван сарын эхээр нохой хөлөглөсөн гурван цуваа давхиж ирсэн нь Михаил Долганов, Иванова, паравгар дугуй шилтэй, шинэхэн оготор цагаан нэхий дээлтэй нэгэн танихгүй бахимхан залуу гурав байв.
—За малчид минь, би та нарт бригадын шинэ дарга авчирлаа хэмээн Иванова, биеэ барьж бодлогошрон буй Долганов руу нүдээрээ зааж,— Хайрлаж хүндлэхээ болгоож соёрх гэдэгсэн билүү. За энэ хүн бол манай шинэ зоотехникч гээд нөгөө нүдний шилтэй залуу руу эргэж,— Нэр нь Виталий гэдэг, танайхан дээр цаа төллөж дуустал байна, дараа нь та нар Слепцовынд хүргэж өгнө, авна гэвэл тэнд нь орхиод, авахгүй бол төв руу шууд хүргэнэ. Харин Виталий, чи ичиж зовох хэрэггүй, зоригтойхон, хээ шаагүй байх хэрэгтэй, эд нар сайн улс шүү гэж зоотехникчийн урмыг сэргээж өгүүлэв.
Ивановагийн хэлсэн зүйлд гайхширсан малчид Шумковын балмагдсан царай руу яадаг бол гэсэн байртай харцгаан хүлээзнэв. Тэгж тэгж,
—Та нар чинь яагаад гэнэтхэн бригадын даргыг солихоор шийдчихээ вэ? Манай дарга ажлаа болгоод л байх шиг байх юм гэж Фока Степанович хэллээ.
—Фока Степанович минь, санаа бүү зов. Танай бригадын даргыг бид албан тушаал ахиулахаар бэлтгэж байна. Түүнийг Благовещенскт хагас жилийн курст явуулна, тэгээд бид цааны аж ахуйн мэргэжсэн эрхлэгчтэй болох юм.
—Тэгвэл Ганяг та нар хааш нь хийх гэж байна?! хэмээн Фока Степанович дургүйцэн асуув.
—Ганя яах болж байна? хэмээн малчид ч шуугилдлаа.
—Та нар юундаа гутарцгаачихав? Танай Ганя чинь Шумковын захиргаанд ажиллана. Одоо чинь ах зах, ажлын туршлагаас урьдаар юуны түрүүнд боловсролыг хардаг болсон цаг шүү дээ. Нэг үгээр хэлэхэд районы шийдвэрийн дагуу бид Благовещенскт юм юмны захтай цаачин явуулах ёстой. Шумков чинь малчны сургууль төгссөн хүн. Курст суралцаад бүр номтой болно, тэгээд манай цааны аж ахуйг илүү өндөр түвшинд, орчин үеийн түвшинд гаргаг л дээ... За тэр ч яахав, орж цай ууцгаая, та нар чинь аяга амсардуулахгүй царайтай байх чинь. Харин, Родников, чи ёстой эр хүн хэмээн дарга хүүхэн гэнэтхэн Николкаг магтаж,— Чиний алсан ангийн үс чинь мянга таван зуун рубль татсан шүү. Бүх мөнгийг чиний хүссэн ёсоор ээжид чинь гуйвуулсан.
Кодарчан чамд мэнд дамжуулсан; Осипын чарган дээрээс захиа, бас номууд бий, аваарай гэв.
Хойт эцгийн захиа ажээ.
«Харж ханашгүй хонгор хүү Николай минь, сайн байна уу! Чиний эцэг Оксён Феофанович Брюхин чамд бичиж байна. Ээж Зоя Степановна чинь чамд бас халуун мэндчилгээ илгээж байна. Харж ханашгүй хүү минь, бид чиний гуйвуулсан мянга таван зуун рублийг хэдхэн хоногийн өмнө авч, эцэг эх биднийгээ ингэж хүндэлж тэтгэж байгаад нь их баярлалаа. Би чиний төлөө сэтгэл байнга зовж явдаг билээ. Чамайг хүний дайнд хүрээсэй гэж бурханд мөргөж хүсэж хүлээж явна. Би чамд сайн сайхныг л хүсэж байна, хүү минь, чи надаас цэрвэхийн хэрэггүй, эцэг эхээс чинь өөр хэн чамайг зөв замд чиглүүлэх вэ дээ? Хажуугийн чинь хүмүүс яаж байгаад хуурайлчихъя даа л гэж нүд ирмэхгүй ширтэж байгаа. Чи хэнд ч мөнгөө битгий итгэж өгч бай, хүн мөнгө зээлье гэвэл хэнд ч битгий зээлүүлж бай. Хадгаламжийн дэвтэрт хийх юм уу, эсвэл бидэнд ирүүлчихэж бай, тэр нь найдвартай. Ядарсан цагтаа хэрэглэх мөнгө хураа, хүү минь. Мөнгөтэй хүнийг хаанаа ч хүндэлж дээдэлнэ, хаа ч очъё гэсэн хаашаа л бол зам нээлттэй. Хэрэвзаяа чамайг залилж мэхлэх гэвэл заль мэхэнд битгий ороорой, янз бүрийн юм болбол хамтралын даргад гомдол мэдүүлэх хэрэгтэй, дарга тус болохгүй бол шүүхэд мэдүүлэх хэрэгтэй. Цаадуул чинь чамайг хүүхэд гэдгийг харж байгаа болохоор хуурайлчихаж мэднэ, ялангуяа мөнгийг чинь...»
Николка захидлаас ээжийнхээ биеийн тухай олж мэдэхийг горьдон арай ядан уншивч хойт эцэг гагцхүү өөрийнхөө өмнөөс бичиж, өөрийгөө хайртай эцэг болгон дүрсэлжээ. Гэрээр захиаг хуу урж тасдан цас руу шидчихээд майхан руу урамгүй гэлдрэв.
Зочид хэдийн явган ширээг тойрон сууцгаажээ. Иванова хамтралын сониныг малчдад яаралгүй ярьж байна.
—Одоо Игорь Константинович Плечев манай аж ахуйн эрхлэгч болсон.
—Тэр чинь гараашид засварчин хийж байсан, нөгөө өндөр туранхай хүн үү? гэж Костя асуухад,
— Яг тэр чинь хэмээн Иванова толгой дохив.
— Сайн хүн дээ, уржнан жил миний цагийг засаж өгчихөөд мөнгө аваагүй юм хэмээн Костя талархалтай өгүүлснээ,— Харин таван хуруутай бээлий бэлэглэсэн чинь гоё бээлий байна, баярлалаа! гээд авсан гэж сайрхав.
—Нээрэн ажил хэрэгч, архи уудаггүй, хамт ажиллахад санаа амар хүн. Өө тийм, бас нэг сонин юм бий, арайхийж байж нэг бага гарын загасчлах онгоц худалдаж авсан, багийг нь бүрдүүлчихээд байгаа. Бас бульдозер худалдаж авсан, цаачдын байраа гүйцээж барьж байна... Ингэхэд, танай нөгөө Громовыг мужааныхан эхлээд өөрсдөдөө нэмэр болгох санаатай тэндээ үлдээсэн боловч бас тэд нартай эвээ олоогүй. Үслэг ангийн ферм рүү, Никифоровын бригадад орохыг санал болгож үзсэн, гэвч тийшээ очихгүй гээд дахиад Магадан руу яваад өгсөн.
—Чи түүнийг бидэн рүү зориуд явуулсан уу? гэж Шумков асуулаа.
— Яаж байна? Юу нь та нарын санаанд нийцээгүй юу? Барагтайхан нөхөр байлаа гэж үү? хэмээн Иванова жуумалзав.
Түүнээс сайн байна гэж хаа байх вэ хэмээн Фока Степанович ярианд оролцож,— Аханягийн гайхаш тасарсандаа одоо хүртэл толгойгоо сэгсэрсээр байгааг харахгүй юу гэв.
Бид та нар луу түүнийг ирүүлэх гэж ятгаагүй, харин өөрөө явна гэж зүтгэсэн юм. Худяков сүрэг рүү явахаасаа татгалзсан учраас Громовыг та нартай эвээ олж магадгүй хэмээн горьдсондоо танай бригад руу явуулсан гээд Иванова уртаар санаа алдсанаа,— Олигтой малчид хаанаас олох юм бэ? Цаанд үнэнхүү хайртай улсыг хаанаас авах вэ? Залуучууд битгий хэл ахмадууд нь хүртэл мал дээр гарч ажиллахаас дургүйлхээд байна шүү дээ гэж үглэлээ.
Тэднийг ятгахын хэрэг байхгүй, нөхөр дарга аа
гэж Хабаров доогтой өгүүлээд,— Хүнийг ятгахын хэрэг байхгүй, сайхан газар луу хүмүүс өөрснөө явцгаадаг юм гэж үг нэг бүрээ хадаас шаах адил тод шазруун шигтгэж хэлэв.
Хабаров, чи дандаа номчирхож, хэтэрсэн гомдол тавьж байх юм хэмээн Иванова дургүйцэн ярвайсхийгээд Шумков руу хандан ярианы сэдвийг өөрчлөх гэтэл Хабаров дуу нь чангаран,


Top
   
PostPosted: Jun.16.14 3:04 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
—Үгүй шүү, дарга аа! Энэ бол номчирхож байгаа хэрэг биш, бүр тартагтаа тулсан асуудал, нохой долоо! Гэтэл энэ яагаад ч юм, таны таашаалд нийцдэггүй байна. Жишээ нь энэ Николкаг аваад үзье, энэ чинь хоёр жилийн дараа эр хүн болно, хань болох бүсгүйгээ хайх хэрэгтэй, гэтэл төв орох бололцоогүй хүн чинь хаанаас тийм бүсгүйг олох вэ? Бас Фока Степанович ямар байна? Мань эр хэдэн хүүхдээ жилд ганц удаа харж байна! Ингэж нэг насаа барна! Энэ хэвийн зүйл үү? Энэ таныхаар бол номчирхол уу? Энэ таныхаар бол хэтэрсэн гомдол уу? гэж зүтгэлээ.
—За, тэгвэл чи юу санал болгож байна, Хабаров? Гагцхүү тодорхой ярина шүү...
Хабаровын хормын төдийд үлбэгсхийснээ гэнэтхэн дөрвөн хуруутай гараа арга тасарснаа илэрхийлэн савлаж,
—Ээ, зайлуул, нээрэн ч ингэж номчирхоод яах юм билээ, ярьснаас ажилд нэмэр болох биш, бид нар ч чалчих дуртай шүү, хамаг хүчээ чалчиж л үрэн таран хийж байна гэж харамсан уулгалав.
—Түрүүний л ингэж хэлэх биз дээ хэмээн Иванова санаа амран сүүрс алдаад Шумков руу эргэн ярианыхаа сэдвийг дуртайяа өөрчиллөө.
Николка «Хабаровын номчирхол нээрэн л энэ даргын сэтгэлд нийцэхгүй байна даа. Ер нь ч ийм юм ямар даргын санаанд нийцэх вэ дээ? Ийм номчирхол чинь гагцхүү төвөг удаж, бөөн хар ажил тарина» хэмээн боджээ.
Долгановыг томоотой хүн гэлтэй. Тэрээр хэнийг ч анзаарахгүй өөрийнхөө бодолд автан удаан сууж чадна. Гэхдээ хэн нэгэн хүн дуудвал тэр даруй бодлоосоо дуртайяа ангижирч, асуусан юмыг нь нухацтай тайлбарлаж хариулаад, мөн тэрхэн зуур юу ч болоогүй мэт буцаад л өөрийнхөө бодолд автана.
Бригадын дарга эхлээд Николкад нэг л хачин санагдаж, мань эр түүнээс цэрвэж байснаа төдөлгүй хүндэлж бахархах сэтгэлээр солигджээ. Долганов төрөлхийн гарамгай мөр шинжээч, гоц мэргэн буудагчийн гадна ер нь их нийцтэй, бас тоглож наргих дуртай хүн ажээ. Цорын ганц муу юм нь гэвэл унтаж байхдаа шүдээ жигтэйхэн чанга хавирна. Үүнээс болж малчид эхэн үес шөнө дунд байн байн сэрж өндийн, харанхуй руу ширтдэг байснаа цавчим уул хадаар хэрж сунчиндсан малчдын нойр ч бөхийг хэлэх үү, төдөлгүй түүнд дасацгаажээ.
Шинэ даргаа бригадынхан хүндлэн хүлээн авчээ. Тэрээр ажлаа мэдэхийн гадна хэдий номхон зантай ч гэсэн өөрийнхөө санасныг хэрэгтэй цагт хүмүүст сүр бадраалгүй тулгаж чаддаг хүн ажээ. Тулгахын тухайд гэвэл дэл сул асуудлыг тэгэхээс биш, чухал ажил явдлыг урьдын адил бүгдээрээ хэлэлцэн шийдсээр үүнд Аханя голлосон хэвээр билээ.
Долганов анхныхаа өдөр л бүх мянжгийг үндсэн сүргээс тасалж, тусад нь хариулж байхыг малчдад санал болгожээ. Чингэвэл хугашнуудыг харж хандахад амар, тэд нар нь ч бэлчээр дээгүүр гүйж харайлгах нь багасаж, тэгснээр гэмтэж бэртэх нь цөөрнө. Дээр үед цаачид төллөх малаа салгаж хариулдаг байсан юм чинь малчид үүнийг түүнтэй түүнгүй л мэдэх л дээ. Гэвч арга нэг мэдэхэд л бусад олон юмны нэгэн адил мартагдчихжээ. Салгаж хариулахын ашигтайг малчдад нотлоод байхын хэрэг байсангүй. Харин ингэхийн тулд бригад найман хүнтэй байх шаардлагатай, тав нь төллөх малаа, гурав нь үндсэн сүргээ хариулна. Зургаан хүн хоёр хуваагдана гэдэг бол тэртэй тэргүй чамгүй ажил дээр нэмэгдэл ирнэ гэсэн үг. Малчид үүнийг мэдэж байвч эргэцүүлэн бодсоны эцэст зөвшөөрчээ.
Маргааш нь Аханя Костя хоёр давааны цаад руу Пронькин тохой руу салж нүүв. Тэд эгц өндөр эргэн дээр, боргилон буй горхиноос холгүй газар майхнаа барьцгаажээ. Долганов Николка хоёр эр, сувай сүргээ ийш нь тууж ирэв.
Халуун нурман дотроос сая гаргасан цайтлаа улайссан ширмэн бөмбөлөг шиг хурц наран таван сарын тэнгэрт гийж, өвлийн салхинд гүнзгий жалга хавцлаар дагтаршин хунгарласан цас хайлсаар байна. Урт удаан өвлийн туршид элбэг арван метр зузаарсан энэ их цас хавцлын ирмэгээр нүсэр нүсэр саравч үүсгэн өнгийн хунгарласан байх бөгөөд тэр хунгар заримдаа агаар хуурниулан нурж, замын юмыг хуу дайран буух ажээ. Малчид тэр аюултай саравчийг алсуур тойрон гардаг билээ.
Нягт дагтаршсан энэ их цас хэзээ нэгэн цагт хайлж дуусаад, тэнгисийн зүг урсан одно гэхэд нэг л үнэмшимгүй. Гэвч хайлах хайлахдаа гайхалтай түргэн хайлах ажээ. Хавцал жалганы ёроолоор цасны ус өдөр шөнөгүй бургилан урсаж, усны чимээ манантай бүрхэг өдөр ч эс тасарна. Манан тэнгисийн зүгээс ирнэ. Эхлээд тэнгэрийн хаяанд нарийхан эмжээр мэт цагаан зурвас үүссэнээ аажуухан өргөсөөр өргөн тууз болж, тэгтэл ч халдашгүй халил байц хясаа руу нэвтрэхийн аргагүй цагаан хана тулаад ирнэ. Ийнхүү хар цагаан хоёр хана тулчихаад цагаан хана нь юу юугүй ухар тусаж, тэнгис рүү уллан орох нь уу гэлтэй. Гэвч үгүй шүү. Манан хадан хясаанд алгуурхан асаж, хэрэм рүү мацан довтолж буй их цэрэг лүгээ адил хясааны цавчим элгээр ороогоод тогоо руу ороод явчих нь тэр дээ, хөөрхий. Удалгүй тогоо тэр аяараа цагаан мананд хучигдана. Уулын хяр дээрээс харахад сайхь тогоо цагаан таваг шиг харагдана. Энэ газрын нэр үүнээс үүдсэн юм биш биз?
Өтгөн цагаан мананд хучигдсан асар том тогоо, түүний дундаас хаа нэгтээ уулсын хадан оргил сүмбэрлэж, энэ бүхний дээр цэв цэнхэр тэнгэр, нүд гялбам гийсэн хурц нар. Мөн ч гайхам сонин бараа шүү. Николка үүнээс өтгөн манан насандаа үзээгүй билээ.
Малчид малаа төллүүлж гүйцээд сүргээ нийлүүлсний дараа зургадугаар сард Нохойн голын хөндий рүү нүүцгээжээ. Виталийг төв рүү хүргэж өгөх, үүний хамт төл хүлээж авсан дүнгээ хамтралын захиргаанд мэдээлэх хэрэгтэй байлаа.
Виталийтай хамт Костя төв рүү явав. Буцаж ирэхдээ захиргааны нэг гишүүнтэй хамтралын усан онгоцоор Нохойн голын адаг руу дөхөх ёстой. Малчид энэ хооронд цаа тоолох хаалга барих санаатай хоцорчээ.
Товлосон өдөр усны их түрлэгийн үеэр голын адаг руу онгоц орж ирлээ.
Төдөлгүй Ганя, Костя, жолооч гурав урцанд малчдыг тойруулаад суулгачихсан, тэдний асуултуудад арайхийн амжин хариулж байв. Тэр хооронд Улита саяхан алсан нугаснуудыг сурмаг янзалж, задгай гал дээр буцалж буй савтай ус руу үйнэ. Татьяна түүнд хамжилцаж гамбир хайрна.
Ганя Маякан голын эх өөд нэгдүгээр суурь руу явсан тухайгаа ярьж, элдэв явдлыг сэргээн дурсах тусам дуу нь хөгжин, наргиа нь нэмэгдэх ажээ.
—Би Василий Ивановичийнд хуучин дандаа тав хоногт багтаж хүрдэг байсан юм, гэтэл энэ удаа бүхэл бүтэн долоо хоног бэдэрч байж хүрсэн! Замын голууд үерлэчихэж. Сэлж чаддаггүй болохоор туулж гарахаасаа айгаад байлаа. Тэгээд л боломжийн мод тааралдтал голоо өгсөөд явна. Модоо цавчиж гол дамжуулан унагаагаад түүгээр дамжиж гарна. Ус бургилж будлан, мод салганан чичирхийлж, би ч өөрөө чичирнэ, гэвч явах хэрэгтэй учраас яваад л байна! Турка голын бэлчирээр Нүхт голын баруун тал руу гарах хэрэгтэй. Эрэг дээр нь хүрч ирээд харлаа. Харгиа байсан газар булингартай ус бургилан, дунд нь үндсээрээ булгарсан моднууд хөвөлдөж, эргээс бөөн бөөн газар пүл палхийн нураад жигтэйхэн! Ойртохоос аймаар! Яадаг билээ? Буцах хэрэг болж байна уу? Василий Ивановичид шуудан хүргэж яваа, очно гээд амлачихсан байдаг, очихгүй бол муухай юм болно! Явах хэрэгтэй. Сал хийж баглаад, хоёр хатгуур авлаа. Нэг нь нөөц. Ус руу харахаас аймшигтай! Гэтэл Василий Иванович хүлээж байгаа, салаа хөдөлгөхөөс өөр замгүй. Энэ яваа насандаа тийм хурдан хөвж үзээгүй. Айсандаа болж нүдээ бараг тас аньчихаад хатгуураараа чичилж явлаа. Салнаасаа л уначихгүй юмсан.
Ганя гэнэн цагаан сэтгэлээр инээд алдахад түүнийг чих тавин сонсож буй малчид ч бас өөрийн эрхгүй инээмсэглэцгээнэ.
—Цаа уначихсан мэт салан дээрээ мордчихоод л явж байлаа. Ус долгиолон цалгилж, би гэдэг хүн бүсэлхий хүртлээ шал нойтон, хүйтэн гэдэг нь жигтэйхэн! Тэгтэл сал маань нэг хад руу та-ас хийтэл мөргөдөг байна! Нэг үзүүрийнх нь баглаа тас үсэрч, дөрвөн гуалин миний дор сарвайгаад өлийгөөд ирлээ. Хөлөөрөө хавчаад л цааш самардаж сэллээ шүү. Сэлж сэлсээр газрын цагаанд гарч, усанд авахуулсан ойд хүрч, жаахан хөвж байгаад үзсэн чинь хөлөөрөө явж болохоор болчихсон байлаа. Хөлөөрөө явах ч хамаагүй дээр шүү! Усан дундуур! зөндөө удаан туулж явсаар арайхийж нэг хуурай газар гарахчаан аядлаа. Шүдэнз малгай дотор толгой дээр байж байгаа, тамхи бас тэнд. Гал түлж, бага зэрэг сэвэрч аваад цаашаа явлаа. Арваад минут яваад жимтэй таарна гэж санасан чинь байдаггүй, бүтэн цаг сажилдаг байна. Мундаг түргэн явсан биз! Ингээд гүйцээгүй ээ, хамгийн инээдтэйгий нь одоо ярьж өгөмц гээд Ганя гал дээр пор пор буцалж байгаа савтай юм руу хүлээж ядсан байртай хараа хялалзуулснаа,— Василий Ивановичийнд долоо хоног зочилж, хугашных нь тоог авчихаад буцлаа. Тэр хооронд голын ус татарчихсан тул би элдэв паянгүй гаталж дөнгөсөн.
Тэгтэл цаачдын байшингийн хавьд нэг паянтай золгодог байгаа даа гээд тэрээр зориуд цаадуулынхаа сониуч хорхойг асаах гэж хэсэг зуур чимээгүй болж, хоолой засаж арга саам хийснээ нөгөө л хээгүй хөгжилтэй янзаараа үргэлжлүүлэн, Баавгайд золтой л хүүлүүлчихээгүй шүү. Хамгаалалт саравчны доор хэвтэж байсан чинь дэргэд хүрч ирээд хөлийг минь үнэрлэж, баахан тургиж эргэлдэж байгаад яваад өгсөн... гэлээ.
«Нээрэн, хазгар Ганя хэнд хэрэг болох вэ дээ? Баавгайд ч хэрэг болохгүй!» гэж бодохдоо Ганя урамгүй жишилзэн, жигтэйхэн урт сүүрс алдав.
—Одоо номтой улсыг илүү үнэлэх болжээ. Энэ ч муугүй хэрэг, гэхдээ зөвхөн боловсролоор бүх юмыг хаахгүй. Жишээ нь бид саяхан хэний зургийг Хүндэт самбарт тавих тухай захиргааны хурлаар ярилцсан. Тэгээд сайчуултайгаа ярилцаж, асууж шалгахаар шийдэцгээлээ. Та нар нэгийг нь танина, нөгөө адуучин Никишев. Боловсрол багатай, ер нь үсэглэж уншдаг хүн. Нөгөөдөх нь хоёр жилийн өмнө манайд ирсэн, клубийн эрхлэгч хийж байгаа хүн. Номтой хүн! Бүх асуултад пулемётоор галлах мэт дуржигнатал хариулсан. Түүнийг тавихаар тэмдэглэцгээлээ. Ганцхан би л түүний төлөө санал өгөөгүй. Бид хана нэгтэй хөршүүд. Авгай нь манай авгайтай нэг дор ажилладаг, нөхрийнхөө тухай юухан хээхэн ярьдаг юм. Би түүнээс нь илүү юм үзсэн ч, сонссон ч. Тэр клубийн эрхлэгч лазан нөхөр. Илүү харж хоёр албан тушаалд бүртгүүлчихээд, алийг нь ч хийж чадахгүй байгаа юм. Харамч гэдэг нь жигтэйхэн, гэрт нь идэх юм юу ч байхгүй байхад түүнийгээ хэмнэлт гэж нэрлэнэ. Хамаг мөнгөө шуудан руу аваачиж хадгаламжийн дэвтэрт хийнэ. Эхнэрээ зүхнэ, сохор зоос илүү зарчихсан байвал хацар дундуур нь балбана. Худалч. Муу хүн! Айлын нохой хонгилд нь ороод нэг сагамхайн жараахай зуугаад гарсанд сүхээр толгойг нь хага цохисон байгаа юм. Орой нь харж байсан чинь нохойн хүүрийг утасны мод руу аваачаад хунгарт булчих нь тэр. Хөллегөөний сайн нохой. Гэтэл клуб дотроо болохоор нэг их эелдэг амьтан, инээмсэглээд л хүн болгонд толгой дохиод л явах нь тэр. Тийм хүмүүсээр яах юм бэ? Түүний зургаас ямар баяр төрөхсөн билээ? Би энэ тухай хэлсэн чинь намайг аашилцгааж, хорон санаатай амьтан гэцгээсэн. Дараа нь Никишевээс асуулт асууцгаах юм боллоо. Ерөнхий мэдлэгийнх нь царыг шалгахын тулд эхлээд ингэж асуув.
«Сонин уншдаг уу?» — «Уншдаг гэх юм уу даа». «Гэх юм уу даа гэж юу гэсэн уг вэ? Сүүлчийн удаа хэзээ, юун тухай уншсан бэ?» — «Өө, бүр түрүүчийн бүтэн сайнд л уншсан. Үсэг нь жижигхэн, удаан уншихын арга байхгүй. Би ч «Спидолаа» сонссон нь дээр байдаг юм».
Түүний зургийг Хүндэт самбарт тавихгүй гэцгээн, мань хүнийг улалзуулж өгцгөөлөө. Ялангуяа ерөнхий нябо мэрийж байгаа гэдэг жигтэйхэн. Иванова ч бас аашилж байна. Никишев хариугүй уйлах нь халаг, юу юугүй хаалга саваад гарах нь уу гэлтэй. Ашгүй, сургуулийн захирал Рамов өмөөрлөө шүү. «Та нар хэнийг улалзуулж байна вэ? Энэ хүн өнөөгийн байдлыг ингэж ойлгож, ингэж хөдөлмөрлөж байгаад нь та нар алга нижигнэтэл ташиж баяр хүргэх ёстой. Би энд арван таван жил ажиллахдаа Никишев согтуу явахыг нэг ч удаа хараагүй. Энэ хүн хорь гаруй жилийн турш хүн хүнээс эрт босож адууныхаа хороонд ажилтайгаа ноцолдож байсан. Адууны хороо нь ямар цэвэрхэн, хэчнээн замбараатай сайхан байгааг та нар харцгаа л даа! Арван таван ажлын адууг цэвэр байлгаад, нэмэрт нь тэрэгчин хийхийг амархан гэж та нар бодож байн? уу? Никишев, үүнийг зөө, Никишев, түүнийг авчир! гээд л салах биш. Никишев одоо та нарын өмнө эвлэг.хэн ярьж чадахгүй, мэдлэг нь доголдолтой байгаа нь түүний буруу юм гэж үү? Аль вэ, энүүнд хэлж өгч тусалъя л даа, энүүнтэй адилхан хүмүүст лекц уншихаа олшруулъя. Харин сайхан сэтгэл, сайн ажлынх нь хувьд Никишевт гүн талархал илэрхийлье».
—Захирал сайн байна! Никишевыг хамгаалж өгчээ хэмээн малчид талархан толгой дохицгоов.
—Захирал ч цаадуулынхаа хошууг хайраад өгсөн шүү! Гэлээ ч гэсэн баярын өмнө хүний урмыг хугалж амжицгаасан... гээд Ганя чимээгүй болж, хөгжилтэй урсгал дөлгөөн харцаараа гал руу ширтэн доошоо духайв.
Ганя ийм урамгүй царайтай байхыг малчид үүнээс өмнө хэзээ ч үзээгүй билээ. Ганяд нэг л тоогүй учрал тохиолдсон бололтой...
Урцанд төвөгшөөм чимээгүй оргиж, гагцхүү гал чад падхийн, савтай юм пор пор буцална.
Энэ зовлонтой байдлыг сарниаж Ганяг гунигт бодлоос нь ангижруулахын тулд Фока Степанович нэгэнтээ ханиалгаад,
—Тэгээд нөгөө баавгай чинь юу болсон бэ? Чам руу дахиад эргэж ирсэнгүй юү? гэж асуув.
—Баавгай? А-ааи, баавгай... хэмээн Ганя Фока Степанович руу самгардан харснаа нэг юм санаанд нь орсон мэт гэнэтхэн малилзтал инээмсэглэн, тарваган хүнийх шиг дэндүү томдсон толгойгоо дохиж,— Өө тийм, баавгай юу. Баавгай дахиад үзэгдээгүй, яваад өгсөн, тэр яах вэ дээ... гэв.
Бороо маргааш нь ч татарсангүй. Нарийн шүүрээр шүүсэн мэт тоосорхог шиврээ бороо сийрэхээ мэдэхгүй завсар зайлхай бүхнээр нэвчин савирна. Малчид ийм бороо татрахыг хүлээгээд нэмэргүйг мэдэх тул сүргээ хурааж, тоогоо авахаар хаалганы зүг зугуухан тууцгаав. Орой гэхэд цаагаа тоолж гүйцлээ. Тооллогын дүнд баярласан Ганя,
—Манайхан сайн байна! Би та нарын өмнөөс баярлахын цаагуур баярлаж байна. Та нар дахиад л нэгдүгээр байранд орох нь. Зуун мянжиг тутмаас ерэн хоёр хугаш авна гэдэг маш сайн хэрэг! О-ёо-ёо! Василий Иванович та нарыг урдаа гишгүүлэхгүй гэж ноднин жил үүрэг амлалт аваад байсан, гэтэл та нар дахиад араар нь тавьчихжээ. Дандаа л ийм байхсан... Өөрсдөд нь хүртэл аятайхан байгаа биз дээ? Тэгэлгүй яах вэ. Ажлыг хэчнээн зовж байж давна, дараа нь сэтгэл төдийчинээ өег байдаг, ер нь хэзээ ч тийм шүү дээ... хэмээн ихэд догдлон ярив. Тэрээр онгоцондоо суугаа? хөдлөхийн үес хэн нэгэнтэй маргасан буюу өөрийгөө итгүүлэх гэсэн мэт,— За яах вэ, залуус минь! Яаж ийгээд болгоод байцгаа, эвтэй найртай байцгаагаарай. Би та нар дээр дахиад ирнэ ээ гайгүй... Дахиад ирнэ-ээ-ээ! гэж хашгирлаа.
Энэхүү «ирнэ-ээ-ээ...» хэмээх хаврын мөсөнцөр шиг жингэнэсэн сүүлчийн үгэнд Ганя малчидтай үүрд хагацан салж байгаа юм шиг нэг л муу ёрын утга, бүдэгхэн түгшүүр байх мэт Николкад санагдав. Тэгэхүйд зүрх нь гөхөлзөн шимширч, нүдэнд нь нулимс бүрхэн ирлээ. Николка хаанаас толгойд нь орж ирснийг үл мэдэх ийм хачин юм зөгнөв хэмээн өөрийгөө зүхээд малгайгаа авч Ганя руу даллан үдлээ.
Онгоц төдөлгүй бороотой мананд уусан арилсан боловч эрэг орчмоор тохойн тугалган хар усан дээр тосны толбо, хөөсний бөмбөлгүүд солонгын өнгөөр цэцэг лүгээ адил нэлээд удаан алаглан туяарсаар асан билээ.
Урьд хожид үзэгдээгүй аагим халуун зун болов. Шумуул нэг их биш хэрнээ энэ хуурай халуун чинь сонын хувьд диваажин гэсэн үг, үүл шиг нүүгэлтсэн соно хөдөлж байгаа, халуун цустай, олигтой хамгаалалтгүй ямар ч амьтан сум шиг шумбан дайраад шигдчихнэ. Нохой хүртэл урд хөлөөрөө хошуугаа байн байн самардан гасалж, тэр салж хагацахгүй аюулаас зулбан урц руу шургах гэж оролдоно.
Малчид сүргээ хэд хэдэн тусгай уусмалаар шүршиж, ялааны хортой шахмал шатааж утаа тавьсан боловч олигтой үр дүнд хүрсэнгүй. Малчид шахмал шатаахад Аханя гашуун май руу сэжиглэн ярвайж хараад,
—Ийм өмхий утаагаар юу хийнэ ээ? Юунд ингэж агаар бохирдуулна вэ? гэж үглэнэ.
Шахмалын бодис асгарсан нэг газар яг маргаашнаас ногоо нь шарлаж гандсан байхыг Аханя нэг удаа анзаарч, хэдэн ногоо тасдан авч анхааралтай ажигласнаа яггүй бухимдаж,
—Энэ их муухай утаа гэж би бодож байна! Ногоо түүнийг амьсгалаад дорхноо үхжээ. Энэ ногоо үхсэнийг харж байна уу? гээд бригадын даргад хэсэг ногоо тулгаж үзүүлэв.
—Аханя, та юу гээд байна вэ! Энэ чинь утааных биш, нунтаг юмнаас ингэсэн байна, нунтаг ногоон дээр гоожчихож л дээ. За яах вэ, жаахан ногоо л гандаа биз, харин намар цааны арьс ёстой сайхан байна шүү гэж Долганов өөрийгөө зөвтгөлөө.
—Ногоогүй болчихвол цаа ч алга болно, ерөөсөө арьс байхгүй болно гэж өвгөн өөрийнхөөрөө зүтгэн,— Агаар бохирдчихно, энэ өмхий шахмалыг газар булах хэрэгтэй! гэв.
—Аханя, та буруу ярьж байна. Чукоткийнхэн аль хэдийнээс ингэж байгаа, одоохондоо хэн ч хохироогүй, цааны арьс нь дандаа нэгдүгээр зэргийнх байдаг... гэж Долганов итгэл муутайхан өгүүлэхэд Аханя,
—Нэгдүгээр, нэгдүгээр гэж түүнийг элэглээд атгаж байсан хэсэг ногоогоо сэгсчин,— Энэ ногоо хэддүгээр зэрэг вэ? Бас л нэгдүгээр үү? Окси! гэж бухимдлаа.
Бусад малчин нь эдний маргаанд оролцоогүй ч гэсэн сүргээ шүршдэгээрээ шүршиж, хортой утаагаар утдагаараа утсаар байжээ.
Ганцхан өглөө л намар болчих нь тэр. Николка жихүүцэн бээцийсээр урцнаас гарч ирэхдээ тундр хүрэнтэн шаргалтаж, дунд нь буй нуурууд харанхуй хөндий байшинд байгаа шил шиг гөлөгнөн байхыг үзэв. Мөн хамар дээрх одой хуснууд, гол дагасан зурвас атигар улиангар, бургасны бут сөөг даруухан шаргалтаж байх ажээ. Алсын уулс руу харваас хараа сунгах тэртээд уул нурууд тодхон дүнхийж мандах нарны туяанд цайвартан ягаарна. Орчин тойрны товууцаж шажигнасан хөвд, өлссөн борог ногоо, хүрэнтсэн аньсны навч энэ тэр дээр хяруу бүдэгхэн гялалзана.
Малчид тэр өдөр л тэнгисийн эрэг рүү, Аханягийн загасны борц бэлтгэж байсан Пронькин голын адаг руу нүүцгээв.
Намуухан цэлмэг өдрүүд боллоо. Галуун сүрэг өмнөдийг зорихоор яарахгүй, нуга хөндийгөөр тархан, хэт боловсорч дарсаар ханхлан буй нэрс гоочлон налайна. Энэ сонор шувууд руу буудах зайд дөхөж очих тун хэцүү.
Николка мөлхөж ч үзэж, хэсэг өвс тойруулан боож биеэ далдалж л үзэж. Гэвч галуу барагтай л бол мэдчихээд болдоггүй. Николкад галуу буудах боломж тун ховорхон таарна. Гэтэл Хабаров Долганов хоёр өдөр болгон нэг нэг галуутай ирнэ. Тэр хоёр өмнөө цаа тууж, түүнийхээ ард нуугдан шувуунд ойртдог ажээ. Шувууд амьтнаас айдаггүй юмсанж. Удалгүй Николка ч энэ аргыг эзэмшив.
Тэрээр цааныхаа ажлыг дуусгачихаад хамгийн номхноос нь нэгийг барьж түүнтэйгээ тундр лүү одож үдэш болохын үес олзтой эргэж ирнэ. Хооллож байгаа галууг агнахад их тэвчээр, нарийн ухаан, хурц хараа шаардлагатай тул ер бусын сонирхолтой ажээ. Николка анг гагцхүү ингэж л хийх ёстой гэдэгт итгэл төгс байсан боловч байгалийг өөр нүдээр хардаг хүмүүстэй удалгүй учрах ёстой байжээ...
Малчид сүргээ урц руугаа тууж ирээд хоолондоо явцгаах гэж байв. Гэтэл нам гүм толгодын дээгүүр гэнэтхэн бүдэгхэн дүнгэнээн сонсодсоноо улам бүр чангарлаа. Нэгэн нисдэг тэрэг малчдын отгийг чиглэн түргэн доошилсоор айсуй.
—Нисдэг тэрэг бидэн рүү айсуй! хэмээн Николка гайхсандаа дуу алджээ.
—Нээрэн бидэн рүү ирж явах шиг гэж Долганов алгаараа саравчлан харах зуур хэлэв.
—Нэг л юм болсон бололтой... Сонгууль ч юм уу, эсвэл сурвалжлагч ч байж магадгүй. Яасан их дуутай эд вэ, хамаг цаа үргээчихнэ шив гэж Фока Степанович өгүүллээ.
Гэтэл нисдэг тэрэг малчдын отгийг арай хүрэлгүй огцом хазайж эргээд өндрөө аван хөндий өгсөн одлоо.
Малчид урцныхаа хажуу талын хамар дээр гараад хартал нисдэг тэрэг даваан дээр бууж байв.
Николка дурандаж хараад, нисдэг тэрэгний хаалга онгойж дотроос нь нисдэг гүрвэлийн хэвлээс шоргоолж гарах мэт зургаан бяцхан хүн год годхийн гарахыг тодхон үзэв. Онгоцны сэнс эргэсэн хэвээр, сайхь бяцхан хүмүүс тонгойлцон гүйж холдоцгоолоо. Нисдэг тэрэг газраас хөөрч нисэх зүгээ шийдэж ядах мэт агаарт тогтон саатсандаа даваа руу шахан сундалдсан толгодын зүг шийдэмгий нисэж, дээгүүр нь торолзон дахиад тэнгис рүү ойртож эхлэв. Бяцхан хүмүүс онин дээгүүр тархан армаг тармаг бутсын дунд далд орлоо.
Нисдэг тэрэг ойртсоор. Малчид дурандахаа больж, урцны зүг чиглэн чих дөжрөм нүргэлэн шуугиулж яваа онгоцыг айх, гайхах зэрэгцэн харцгаана. Онгоц урц, уймран үргэсэн цаануудын дээхнүүр нисэж өнгөрмөгц тохой дээгүүр огцом эргэж гол өгсөн намхан нислээ. Онгоцны дор улаан бургас газар луу чичигнэн бөхийж, оч үсэргэх мэт тэнгэр өөд шар навчсаар буудах аж. Нисдэг тэрэг хоёр тийш займран нисэх нь өндөр толгодоор хашигдсан голын өргөн хөндийг бүхэлд нь нөмрөх мэт.
Энэ сэнсэн далавчит машины ер бусын нислэг малчдын гайхшийг үнэхээр төрүүлж, тэд нар тэртээ доор тундрт юу болж байгааг дурангаас нүд салгалгүй ширтэцгээлээ. Нисдэг тэрэгний үргээсэн галуун сүрэгнүүд замбараагүй хөөрч давааны зүг нисэцгээхэд онгоц тэдгээрийг хөөн гүйцэж хэсэг зуур агаарт тогтсоноо дахиад л хөндийгөөр хачин гуйвлан нисэж шинэ шинэ галуун сүрэг үргээнэ.
Малчид нэг дор ийм олон шувуу хэзээ ч үзээгүй билээ. Галуун сүрэг зөгийн үүр шиг шавааран, чарлах дуу нь онгоцны моторын дууг даван хадсаар давааны зүг хуйлран ниссээр. Түрүүчийн сүрэг галуу юу юугүй даваатай зэрэгцээд ирлээ. Онгоц санаандгүй гэнэтхэн бууж чимээгүй болов. Мянга мянган галуун дуу хэсэг зуур ганганан байтал гэнэтхэн автоматын буудлага Тэгтэл ч их буудлагын чимээ намдлаа. Нисдэг тэрэг дахин өндрөө авч, даваан дээгүүр хийсгэн одож, галууны сүргийн цаад талаар оров. Онгоц урагш хойш, дээш доош нисэн шувуудыг анчид руу эргүүлэн хөөж байна. Галуунууд улам бөөгнөрөн хуурниж энэ нүргэлсэн хар гайгаас зугтан нисэхийг оролдовч цаадах нь амархан гүйцэж давааны зүг улам улам ойртуулан шахна.
Тэгтэл ч буун дуу дахин тачигналаа. Шувууд ч далавч нь хугартусан унаж эхэллээ... Их буудлага хоёр дахь удаагаа намдахад нисдэг тэрэг даваан дээр бууж, махчин шувуу шиг сэрвийн зогсоод чимээгүй болов. Анчид даваан дээгүүр тархан явцгааж олзоо цуглуулцгаалаа.
Удалгүй нисдэг тэрэгний хажууханд нарийхан утаа суунаглан хөөрөв.
Малчид ой тойнд оромгүй, учир нь олдошгүй ийм муухай шунахай сувдаг юм тун сая харсан нүдэндээ итгэж цөхөх мэт бие бие рүүгээ харцгаажээ.
—Үгүй, мөн бэрх ээ... Энэ насандаа ийм ан үзээгүй юм байна хэмээн Фока Степанович түрүүлж ам нээв.
Тэгтэл ч цөмөөрөө ам өрсөлдөн анчид болон нөгөө нисдэг тэргийг амьд амьтан шиг зүхэн гарцгаалаа. Улита малчдыг ундаа уу гэж дуудсан боловч хэн нь ч сонссонгүй. Тэд нар жигтэйхэн эгдүүцэж догдолцгоожээ. Зайдуухан зогсож байгаа Аханя халаглан толгой сэгсэрч, сэжиглэн ярвайгаад,
—Эд нар ямар хаашаа хүмүүс вэ? Эд ч нохой зээхнээс ч дор...ерөөсөө л хүн биш... гэж гүвтнэв.
—Одоо тэд нар цайгаа ууцгаах нь хэмээн бодлогошрон өгүүлээд Долганов дурангаа хуйнд нь хийж,— Галуугаа эмхэлж автал лав л цагаас доошгүй сууцгаах байх, архи ч уугаад эхэлж магадгүй... гэснээ гэнэтхэн Николкагийн тохой руу нударч,— Николка, чи спортоор хичээллэдэг, түргэн гүйдэг хүн. Хагас цагийн хооронд тэд нар дээр гүйгээд хүрч дөнгөх үү? гэж асуув.
—Чадна. Яах нь вэ?
—Яах вэ, тэд нараас «Спидола»-даа тэжээл гуйхгүй юу, тэр далимдаа нисдэг тэрэгний номерыг, бас хүмүүсийг нь зүслээд авах хэрэгтэй, дарга хожим тэдний тухай сонинд бичиг л дээ. Эсвэл чи ч өөрөө хэзээ нэг цагт энэ тухай бичих юм билүү.
—Николка, гүйж оччихоод ир, гүйж оччихоод ир хэмээн малчид Долгановыг дэмжицгээв.
Николка бага гарын буугаа ардаа үүрч гараа цээжиндээ аваад дов сондуул, хонхор хотгор дээгүүр овжин харайлгасаар хурдаа саахгүй, амьсгаа бахардахгүйг хичээн давааны зүг зугуухан шогшлоо. Мань эр гүйх дуртай болохоор энэ удаа дуртай төдийгүй хор шартай гүйжээ.
Давааны яг бэлд ирэхэд галын хажууд суугаа хүмүүсийн бараа тод ялгаран байв. Николка тэнд шархадсан хоёр галуу үзээд түүнийг гүйцээж намнаад нисдэг тэрэг рүү намбатай алхлахад дотор сэтгэл нь чангалсан хөвч мэт байлаа.
Тэрээр гал руу хүрч очмогц хүмүүсийн амар мэндийг асууж, хоёр галуугаа газар хаях зуур нисдэг тэрэгний бөөрөн дээр байгаа үсэг, тоог соргог харцаар тогтоож ой ухаандаа найдвартай үүцэлж авав. Онгоцны шатны өмнө энд тэнд нь цус наалдсан, түнтийтэл дүүргэсэн найман шуудай байх бөгөөд том том автомат буунуудыг тэнд нь түшүүлэн тавьжээ. Цус нөж болж, салмарч гүйцсэн хэдэн шувууг онгоцны дугуйн доогуур хаясан харагдана.
Найман хүн Николка руу болгоомжилсон байртай харцгаана. Гурав нь нисэгчийн хувцастай, бусад нь газрын өнгөтэй нарийн эсгий малгайтай, хяхарсан савхин цамцан дээгүүр хоёр эгнээ шинэхэн дайзтай суран бүс бүсэлж, шинэхэн усны гутал өмсжээ. Царай нь бараг бүгдээрэнгийнх нь(ижилхэн, сахал самбайгаа мөлчийтөл хусчихсан, хацар нь ягаанаар туяарна. Николка «Яг торой шиг» гэж боджээ.
Анчид тун сая үдийн зоогоо барьчихаад нисэхээр завдаж байгаа бололтой. Бөхөж буй галын хажуу дахь цэнхэр бүтээлгэн дээр нимгэхэн зүссэн талх, хиам, бяслаг, өндөг, консервны хэдэн сул лааз, коньякны хоёр хоосон шил, сонины тасархайнууд хэвтэнэ. Анчид эвхээстэй оготор нэхий дээл буюу сарампайн тасархай дээр сууцгаах бөгөөд ганцхан хүн бусдаасаа дээш залран эвхмэл хөнгөн цагаан сандал дээр суужээ.
Николка тэр хүнийг сонжин ажиглаад, эд нар дотроо хамгийн чухаг нь гэдгийг баримжааллаа. Тэрээр өлбөнгөөр гоёмсог хээлсэн сөөхий, гялалзсан зэс тоногтой хар илгэн хүрэм өмссөн нь хувцсаараа ч бусдаасаа ялгарах ажээ. Николка ичингүйрэн хоёр хөл дээрээ ээлжлэн сул зогсож байснаа сайхь хүнд хандан,
—Би малчин гэж өөрийгөө танилцуулав.
—А-ха малчин. Сайн байна. Гайхамшигтай хэрэг! хэмээн сандал дээрх эр Николка руу тоомжиргүйхэн толгой дохисноо болгоомж нь сониуч зангаар солигдон түүнийг сонжин ажиглав.
—Николай Иванович аа, энэ нөхөр чинь орос шиг юм гэж анчдын нэг нь сандал руу эргэж ихэмсэг өгүүлэв.
—Нээрэнхээсээ орос гэж үү?
—Тийм ээ, би орос гэж Николка сөргөсөн янзтай өчөөд гал руу дөхөн явган суув.
—Тэгээд цаа бас маллах уу?
—Тийм ээ, бас цаа маллана гэж Николка аясыг нь дагуулан хариулав.
—Танай дарга гэж ямар хүн байна?
Николка хариулав. Сандалт хөмсгөө нумруулан харцаа дээшлүүлээд уясан инээмсэглэж,
—Нөхдүүд ээ, би тэр хүүхнийг таних л юм байна. Дмитрий Петрович, тэр хүүхэн манай нэг зөвлөлгөөн дээр үг хэлж байсныг санаж байна уу? Камчадал бүсгүй. Аюулын шаламгай байрын нэг хүүхэн...
—Намайг малчид та нар луу явуулсан юм хэмээн Николка босох зуур нөгөө нөхрийн яриаг тасдаж,— «Спидола»-гийн тэжээл асуугаад ир гэсэн гэв.
—Константин! Бидэнд тэжээл бий юү?
—Бий шиг санагдана, Николай Иванович. Аваад ирэх үү?
—Аваад ир ээ хө, аваад ир.
Залуухан нисэгч тэвхийн босож нисдэг тэрэг рүү одов. Тэрээр минутын дараа Николкад хоёр ширхэг дугариг тэжээл өгөхдөө тоглоом шоглоомын завсар,
—Тэжээл болгоныг нэг галуугаар. Тэгэх үү? гэв.
—Энэ хоёр чинь минийх биш. Та нарын шархдуулсан галуу, бага шиг зовог гэж л би гүйцээж буудсан юм. Тийм учраас үүнийгээ авч үзээрэй хэмээн Николка нисэгчийн бүсгүй хүнийх шиг энхрий булбарай царай руу жигшин инээвхийлээд тэжээл өгсөнд нь ёс төдий талархаж, тэднээс бушуухан зайлж одохуйд халаасанд нь буй хоёр жижигхэн тэжээл халуун бөгөөд нүсэр хүнд туухай мэт санагдаж, хөсөр хаяхын хүслэн буцлан байх амой.
Онгоц нисэн одлоо. Уул толгод, тундрийн дээгүүр дахиад л намар цагийн сүүлчийн анир чимээгүй аяс нөмрөөд ирэв. Гэвч нам гүм шаргалтан налайсан энэ л эх байгальд, нууруудын энэ л жихүүн толионд, энэ л гуниг хурсан хязгааргүй гүн огторгуйд, энэ л бодолд дарагдсан мэт бөөн бөөн үүлсэд, энэ бүхэнд ямар нэгхэн үл мэдэг түгшүүр, бүүр түүр аюул занал мэдэгдээд гоёмсог уран хийцтэй болор цомонд нэгэн хорлогчинтой бяцхан ан цав гарсан мэт нөгөө цом нь хуучин янзаараа гоёмсог цэвэрхэн байх хэрнээ жингэнэх дуунд нь согог сууж, тэрхүү согогтой дуу Николкагийн сэтгэлд шивэх мэт харван оржээ.
Улаан бургас, нигүүрсийн бутсын яруулаг өнгө бөхөн унтарч, одой хусны навчис гүвэгдээд, гуужсан баавгайн арьс гэлтэй хүрэнтэн харлах тундрийн дээгүүр галуун сүрэг ганганахаа больж, жимсчин цууцалийн исгэрээн тасарч, тэнгэр эл хуль оргин, нэгэнт хадаалсан нуур цөөрмийн бараан мөсөн толио өнчин өрөөсөн мэт өнгөгүй гөлийж нуурыг алтлан хөвөөлсөн шаргал хөвдний дунд хэдийн жаварт цохиулж амжсан хар хүрэн цангис элбэг бөнжийлцөн байх бүлгээ.
Төдөлгүй уулын бэл хажуугаар явган ширэнгэ дуулгавартайяа газар өөд тэмүүлэн наллаа. Умар зүгээс цасны үүлс газрын энгээр зугуухан нөмрөн айсуй.
Аханя үүрээр урцнаас гарахдаа бүргэдийн үүрийн дээгүүр хоёр бүргэд тойрон хальж байхыг үзжээ. Тэр хоёр жигүүртэн удаан эргэлдсэний эцэст дургүй байгаа мэт аажуухан өндрөө нэмж аваад хүчирхэг буурал далавч юугаа нүсэр дэвэн дэвсээр өмнийг чиглэн нисэцгээв.
Аханя нисэн. одох бүргэдийн араас далд орон ортол нь бодолдоо автан мэрийж байж саравчлан харлаа. Сэтгэл нь нэг л зовиуртай түгшүүрлэнэ... Тэрээр урьд өмнө бүргэдийг ингэж үдэж байгаагүй. Хаврын урь ормогц бүргэд ийшээ буцаад ирнэ гэдэг итгэл төгс байдаг асан ахул одоо тэр итгэл алга...
Анхны цас орсны дөрөв дэх хоног дээр төвөөс Худяков ирэв. Түүнийг халуун цай ханатал ууж явган ширээнээс хөндийрмөгц,
—Чи яасан орой ирэх юм бэ? Бид нар сүргийнхээ ихэнхийг цуглуулчихаад байна... гэж Долганов зэмлэнгүй асуув.
—Энэнээс эрт ирж чадсангүй. Хүйтний голоос хамтралд чөрх загас барилцсан гэж Худяков Фока Степановичоос тамхи авах зуур тоомсоргүй өчлөө.
—Тэгээд яав, сайн барив уу?
—Са-айн! Гурван мянган ширхэг! Өөрсдөдөө ч бас жаахан барьцгаасан.
—Хэнтэй барьцгаагаа вэ?
—Бабцевтэй. Дараа нь дуусахын үес Логинов жаахан тусалсан.
—За, тэгвэл энэ удаа нэмэлт олз олоо юу? Манай нөгөө Ганя яажшуу амь зууж байна даа? Аж ахуйн шинэ эрхлэгч Плечев ажил албаа залгуулж дөнгөж байна уу? Төвөөр сонин юу байна, яриад бай даа?
Юу ч ярих юм билээ дээ? гээд Худяков тамхиа асааснаа утаандаа хахаж цацаж, бүгшин ханиалгаж толгой сэгсчээд,— Төвөөр бүх юм хэвийн байна, юу болохсон билээ... Плечев дажгүй ажиллаж байгаа, зальтай эр... гэхэд,
—Яагаад зальтай гэж? хэмээн Фока Степанович сэрдхийн асуув.
— Зальгүй байхдаа яах вэ дээ? Зальтай... Иванова амралтаа аваад зунжингаа Хар далай руу явчихсан, Плечев орлож үлдэхгүй юу, тэгтэл яг хадлангийн цаг тулчихдаг байгаа даа. Магаданаас шефийнхэн жил бүр ирж өгдөг байтал энэ жил тэгэхээс тэгэх гэсэн юм шиг байдаггүй шүү. Плечев Броховод давхиж хүрч, загасны комбинатын даргад хадлан хадах хүн өгөөд орхи, хамтралын газраас хадуулж, хадлангийнхаа талыг өгнө гэж л дээ. Гэтэл нөгөө дарга хүн өгдөггүй гэнэ. Тэгэхээр нь Плечев, бид та нарт сүү нийлүүлдэг, загас барьж?өгдөг, цааны махаар хангаж байна, та нар биднээс төмс, байцаа авч байна, гэтэл өвс хадахад туслахгүй гэдэг чинь юу гэсэн үг болж байна вэ? Үгүйдээн зургаан хүн манай руу томилчих, бид тэдэнд хөлсийг нь сайн өгнө шүү гэж. Дарга хаашаа ч хөдөлдөггүй! Хадлангаа хадах хэрэгтэй байдаг. Плечев тэгэхтэйгээ зэрэг «За, хүнээ өгөхгүй юм бол энэ жил манай доод талбайг та нар авцгаа, дэмий үрчихэлтэй биш» гэж хэлжээ.
Тэгж хэлчихээд яваад өгч. Дараа нь хамтрал энэ жил доод талбайгаа хадахгүй гэсэн цуу тарааж эхэлжээ...
Худяков малчид руу нүдээ учиртай ирмэж, хэсэг зуур чимээгүй утаа баагиулснаа дуугаа намжирдан нам болгож,
—Мань эр тийнхүү хамтрал доод талбайгаа загасны комбинатад өгсөн гэж цуу тараачихжээ. Удалгүй загасны комбинатын хадланчид тийшээ хүрч ирээд хадаж гардаг байгаа даа! Плечев тэнд нь очиж бутны цаанаас ажиглаж байгаад сэмээрхэн буцаад явчихна. Цаадуул нь хадаад л байдаг! гээд Худяков малчид руу дахин нүд ирмэж тамшаалснаа,— Нөгөө гайхлууд чинь арван хоёр нуруу өвс хадчихжээ! Плечев чимээгүй л байж. Зам хөлдөж хатуурсан хойно загасны комбинатынхан трактороор хүрч ирээд хоёр нуруу өвсөө авах юм болж. Гэтэл Плечев газар дороос гарсан мэт гэнэтхэн «Та нар яагаад манай өвсийг хулгайлж байна?» гэдэг байгаа даа.— «Танайх байхдаа яах вэ дээ? Манай өвс! Бид хадсан юм!» — «Та нарын хадсан хадаагүйг мэдэхгүй, энэ чинь ямар ч байсан манай л бэлчээр, та нар манай нутаг дэвсгэрт хадлан хадах эрх байхгүй. Тийм шүү дээ! Харин та нар мэдэлгүй манай нутаг руу орж, нэгэнт ийм алдаа гарсан бол одоо яая гэх вэ, та нар өвснийхөө хагасыг бидэнд үлдээ, бид хамгийн дээд үнэлгээгээр үнийг нь төлнө». Дарга шүүхээр заргалдах гэтэл Плечев үүнийг сэнхрүүлж «Чи манай хадлангийн талбай руу биднээс бичгээр авсан зөвшөөрөлгүй орсон, ийм учраас тэр шүүх чинь чамайг яллаад, хамаг өвс нь манайх болно. Тэгж гэмээ нь бид танайд улаан мөнгө ч төлөхгүй. Харин шүүхийн оролцоогүй эв зүйгээр шийдье л дээ. Өвснийхөө хагасыг татаж авцгаа, үлдсэн хагасынх нь оронд мөнгөө авцгаа...» гэжээ. Цаадах нь зөвшөөрөхөөс өөр ямар ч аргагүй болжээ. Гэхдээ мөчөөгөө өгөхгүй санаатай Плечевээс «Чи манай хадланчдыг өвсөө хадаж байх үед нь яагаад болиулаагүй юм бэ?» гэж асуухад мань эр «Би тэднийг чинь үзээгүй шүү...» хэмээжээ. Плечев хамтралынхаа хадланг ингэж л хад?ан байгаа юм даа. Гэтэл чи яагаад зальтай гэж гээд л асуух юм!
Малчид Плечевийн энэ явдлыг удаан хэлэлцсэний эцэст загасны комбинатын даргын тухайд мань хүн шударга биш зан гаргасан гэж болох авч хамтралд ашиг оруулсан төдийгүй ялангуяа хамтралын үнээнүүд турж үхэж байх ёстой биш дээ, та нар л түүнд онцгой талархах ёстой гэсэн нэгэн дүгнэлтэд хүрцгээжээ.
Худяков ийнхүү төвийн хамаг сониныг малчдад ярьж гүйцсэн боловч хамгийн гол, аягүй мэдээгээ хэлж чадахгүй, Аханягийн шалгаасан харцнаас нүд буруулан сууна. Ганя хуучин ер тэгдэггүй хэрнээ өнгөрсөн удаа Аханягаас салж явахдаа түүнийг чанга тэвэрч байсан нь талаар бус байжээ. Бас Аханя ч тэр үед ер бусын гутарч гуньсан байдалтай байсан нь мөн талаар бус байжээ. Дүүгээ үдэж, яльгүй гунина гэдэг ердийн хэрэг учир тэр үед малчид үүнийг төдийлөн тоогоогүй билээ. Тэгэхэд Ганя эдгэхгүй аюулт өвчин туссанаа ганцхан?ахдаа хэлээд, бусдад нь хэлээгүй ажээ. Чухам энэ учраас Аханя одоо Худяковыг нүд салгахгүй ширтэж байгаа агаад гэтэл цаадах нь Ганягийн тухай огт ярихгүй, тэгэхдээ зориуд ярихгүй байгаа нь их муухай мэдээ авчирсан гэсэн үг болой. Аханя дотроо нэгмөсөн шийдчихээд, толгой гудайн чимээгүй хүлээн сууна.
Гэтэл тэр хооронд Николкагийн санаанд Ганя бас орж, мань хүн Худяковоос,
Мартсанаас манай Ганя яажшуухан аж төрж явна даа? Ирнэ гэчихээд ирэхгүй л байна... хэмээн хөгжилтэй асуув.
Худяков сэрдхийн цочиж, толгой нь мөр лүүгээ нугадгасхийснээ газар шагайн гудайж суугаа Аханяд хандан,
— Одоо Ганя байхгүй... гэж аяархан хэлэв.
— Яасан бэ, хэдийн Маякан руу явчихсан байхад даа? гэж Николка лавшруулж шалгаахад Худяков түгдийн суугаа өвгөн рүү дахин хандаж,
—Ганя нас барсан. Хорт хавдартай байсан гэнэ, элэгний хорт хавдар. Магаданд мэс засал хийлгэсэн... Юу ч нэмэр болсонгүй гэж түрүүчийнхээсээ аяархан өгүүллээ.
—Чи юу гээд орхив? Юуны чинь нас барсан гэж? Айлчилж ирнэ гэсэн шүү дээ... гэснээ Николка барсхийж, ярьсан зүйлийн учрыг сая л ухаарав.
Тэрээр энэ аюултай мэдээг сонсмогц хирдхийн чимээ алдаж, Худяковоос дахин лавламаар санагджээ. Гэвч мань хүн буруу дуулаагүй, Ганя үнэхээр нас барсан байжээ. Гуньж гутардаггүй цайлган сэтгэлт Ганя нас барж, бүрмөсөн хагацан оджээ. Ингээд байхгүй болж, дахин хэзээ ч ирэхгүй, Николка түүнд дуран ч бэлэглэж чадахгүй, цаг ч бэлэглэж чадахгүй, Ганяд одоо юуны ч хэрэг байхгүй болжээ...
Дуугаа хураасан малчид уй гашууд автан бөгцийсөн Аханя руу, түүний гудайсан тэргүүн рүү эмгэнэн харцгаана. Бусдын нэгэн адил Ганягийн өвчний тухай юу ч мэдэхгүй байсан Улита гар алдлан уулга алдаж, биеэ зайлан хэрээслэн залбирахчаан аядаж гаслан халаглав.
Малчид сүргээ ялган тоолох ажлаа амжилттай дуусгаад өвөлжөөнийхөө нутаг руу нүүцгээв...
Бригадын дарга, Аханя, Костя, Николка нарын дөрвөн малчин л бригадад үлджээ. Хабаров шалгалтаа өгөхөөр Уссурийск явчихсан, Фока Степанович Татьяна хоёр амралтаа авсан, Худяков бригадаас бүрмөсөн гарсан ажээ.
Сүрэг ялган тоолсны дараа Долганов урам оржээ. Тэрээр сав л хийвэл Николкатай тоглоом тохуу хийж элдэв юм шалгаан заримдаа бүр марзан юм асууна.
—Николка! Би кинонд нэг дуучин хүн үзсэн, амаа жигтэйхэн том ангайлгаад зөндөө чанга дуулж байсан, би амаа тэгтэл нь том ангайж дуулахыг ерөөсөө үзээгүй, манай энд шал өөрөөр дуулна. Яах гэж тэгж ангайж байна, аан?
—Дуучин амаа хэчнээн том ангайна, төдийчинээ их мөнгө авдаг юм гэж Николка гудиггүй хариулна.
Аханя иймэрхүү дэмий яриаг эхлээд ихэд анхааран, учрыг нь олох гэж духаа үрчийлгэн байж чагнадаг байснаа ямар ч утга учир байхгүйг мэдмэгц энэ залуучуудын учир олдоно гэж байх уу? хэмээн толгой сэгсэрнэ. Аханя тавь гаран жил цаатай ноцолдсон, цааны тухай мэдэхгүй юм байхгүй, тэдний зан ааш, явдал суудал бүхнийг мэдэх бололтой билээ. Гэтэл Долгановын зун цаа шүршээд байсан нөгөө шохой шиг өмхий цагаан уснаас зарьны тарга тэвээрэг сайжирч, арьс хөрс нь хүртэл дээд зэргээр дугаарлагдах юм гэж хэний санаанд орохсон билээ. Хуучин бол хамаг цааны арьс сонын гууранд идэгдчихээд энэ аюулаас аврал байдаггүйсэн.
Ингээд бодоход мань Аханя ахмад туршлагатай цаатан мөртөө бригадынхаа даргыг дэмий хориглож байсан байх нь ээ. Арьсны чанар сайжирсан, харин нунтаг асгарсан буюу цагаан уусмал гоожсон газрын ногоо ямар ч атугай гандсан, ногоо ч үхсэн, сонын авгалдай ч үхсэн хэрэг, энэ чинь сайн уу, муу юу? Хэн мэдэх вэ? Хэн хэлж өгөх вэ? Залуус нь өвгөдөө сургадаг гайхалтай сонин цаг иржээ. Ингэх ёстой л доо, цаначны бэлэн замаар явахад биед амар, урд яваа хүнээ түргэн гүйцэнэ, хүчээ илүү гамнана, гэлээ ч гэсэн үүний тулд зөвхөн шалмаг хөл хангалтгүй, ухаантай толгойтой байх хэрэгтэй, өрөвчхөн зүрхтэй байх хэрэгтэй. Толгойгүй хаашаа явах вэ дээ? Хөвчийн их тайга хэчнээн хөлгүй ангал хавцалтай билээ, ангалын ирмэгээс унах амархан, харин тэндээс гарах хэцүү. Долганов бол унахгүй, хөл ч чийрэг, толгой ч сийрэг, сайн малчин! Харин юугаа хийж дэмий хоосон олон үг ярина вэ, яриад л байдаг, гэтэл утга байдаггүй, энэ бол муу.


Top
   
PostPosted: Jun.16.14 3:05 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Аханя дахиад чагнаваас тэгж л таарна даа, нөгөө хоёр нь бас л ойлгомжгүй хоосон яриагаа бурж байна.
—Николка, чи юу гэж бодож байна, эрдэмтэй улс нэг ийм үрэлнүүд хийж чадах болов уу? Юм идмээр болоход нэг үрэл тогоотой ус руу хийчихэд л тогоо дүүрэн сайхан тостой цагаан будаа болчихдог, эсвэл арван котлет, эсвэл усан үзмийн шүүс, эсвэл... эсвэл лонх руу хийчихэд лонх дүүрэн архи болчихдог, тийм үрэлнүүд! Аа? гэж Долганов асууна.
—Хуурай спиртийг хэдийн үрлээр хийчихдэг болсон, нефтьнээс цөцгийн тос, ёотон хийж байгаа, утаагаар нейлонон үстэй дээл хийдэг, ер нь одоо юу хүссэнийг хийж чадна даа. Гэхдээ миний хувьд бол жинхэнэ мах, жинхэнэ цөцгийн тосыг л илүү амтархан иднэ.
—Николка, чиний хэлдэг ч зүйтэй шүү, жинхэнэ мах дээр байлгүй яах вэ, харин спирт үрлээр байхад бол дажгүй байх аа, тийм үү? гээд Долганов инээд алдав.
Өвгөн дурамжгүй янзтай толгой сэгсэрсэн хэвээр байхыг үзэхүл Аханя нэг л урамгүй байгаа хэрэг. Энэ бол өвчин нь сэдэрч буйн шинж. Тэрээр байн байн цээжээ нухаж үрэн, бүгшин мэнгэрлэж ханиалгана. Хүйтний үзүүр наашилмагц цээжнийх нь өвчин ихэсдэгийг хэдийнээс анзаарсан учир гадаа жавраас орж ирмэгц халуун дүүгсэн зуух руу ойрхон суухыг хичээж, хуурай халуун агаараар амтархан амьсгалдаг билээ.
Долганов арван хоёрдугаар сард баавгайн ичээтэй таарчихжээ.
Тэр ичээ рүү дөрвүүлээ явцгаав. Уулын ташгай, горхины татмаар нэг авирч нэг бууж зөндөө удаан явж, хоёр тошин дээгүүр гарсны эцэст мурчгар хар мод, боролжийн бутас ширэлдсэн нэг нарийхан хавцал руу гарцгаажээ.
Хавцлын эхэнд Долганов өчигдрийнхөө цанын мөрөөр орон зуугаад метр яваад зогсож карабин, бугуйл, мөрөвчтэй үүргэвч энэ тэрээ мулталж цасан дээр эвтэйхэн давхарлаж тавиад явган сууж тамхиа нэрэв. Малчид мөн түүнийг дуурайцгаав. Николка эхлээд зүгээр л замд амсхийж тамхилцгааж байна гэж бодсон боловч Костя тамхиа татаж ханаад сүх авч сургааг цавчиж, Долганов Аханя хоёр тун сая сууж байсан газраа саваа модоор цас хатгалж эхэлмэгц тэд нар ичээн дээр хүрээд ирснийг сая ойлгожээ. Тэгээд мань хүн гайхсхийж орчин ?ойрныг ажиглахад энэ хавьд нөгөө харанхуй ой шугуй ч байхгүй, хүчит шуурганд үндсээрээ булгарсан модод ч байхгүй, газар дор нуугдсан араатны амьсгаанаас цан хүүрэг орой дээр нь тогтсон нөгөө заавал байх ёстой овгор цас ч байхгүй ажээ. Явуулын хүн үзээд айх битгий хэл сэрдхийх төдий юм ч энд алга.
Гэтэл хоёр малчин зүв зүгээр л модоор юм тэмтрээд, Костя сургааг цавчаад унав гэж дээ. Николка шимтэн ажигласны эцэст Аханягийн карабинаа түшүүлж тавьсан шинэсний их бие зөндөө хумсны оромтой, доод талынх нь мөчрүүд налах нь налж, хугарах нь хугарчихсан байхыг үзээд ахиулан харвал зэрэгцээ моднууд мөн тийм байх ажээ. Хавь ойрын боролжийн бутны орой мөн хугарчихсан, малчдын модоор тэмтрээд байгаа тэр газар орчныхоо тэгшхэн налуу дээр яльгүй товойсон мэт. Малчид тийнхүү модоор тэмтрэн хатгалах зуур удахгүй ?үүх тухайгаа чанга чанга ярьцгаана.
—Үгүй, нөгөө ичээ чинь хаа байна? гэж Николка тэсэж чадалгүй гайхшран асуулаа.
—Энэ л байж байна шүү дээ, бид дээр нь зогсож байна хэмээн Долганов жуумалзан өгүүлээд,— Ичээний амыг л бид нар эрж байна, чи ч гэсэн модоор хатгалж үз, байдаг хүчээрээ хатгаарай. Хатуу байвал биш гэсэн үг, зөөлөвтөр юм руу хатгачихвал олох нь тэр гэв.
Николка эмээсхийн болгоомжтой хатгалж эхэллээ.
—Чи наад модоороо газар нэвт хатгачих вий гэсэн шиг юу гэж хатгаж цөхөөд байна? Баавгайнаас бүү ай, заяа нь гарч ирэхгүй. Наад карабинаа буулгаач, ажилд чинь саад болоод байна. Наадхын чинь хэрэгцээ мөд гарахгүй... гэж Долганов уцаарлан үглэв.
Байна! Ичээ байна! хэмээн Аханя баярлан өгүүллээ.
Долганов өвгөн рүү очоод модных нь дэргэд өөрийхийгөө шааж оруулаад царай нь урамшин гэрэлтэж,
—Мөн байна! Николка, цанаа тайлаад цанаараа яг энд цас ух. Доош нь шуудуу гаргаарай. Аханя, та одоохондоо суузнаж бай, бид бүгдийг жин тан болгоод орхиё гэлээ.
Николка Долганов хоёр цанаараа хүрздэж байгаад ичээний урд талд бүсэлхийгээр татахуйц гүн, эргэж махирласан цасан шуудуу гаргав.
—Ийм тахир шуудуугаар яадаг юм бэ? гэж Николка асуув.
—Ичээний амнаас шулуухан шуудуу ухчихвал баавгай чигээрээ гараад доошоо зугтчихна, харин үзүүрийг нь махирлаж ухах юм бол баавгай түүнийг даган эргэж, хажуугаараа зогтусаад буудахад эвтэйхэн болно. Шуудуу бидэнд хэрэг болохгүй ч байж магадгүй, баавгай ичээнээсээ гэнэт гарч ухасхийж болзошгүй, юмыг яаж мэдэх вэ гэж ухаж байгаа юм. Ер нь бол ичээнд нь л шууд буудна.
Николка шумалзган мөчир, хөвдөөр зулайг нь бөглөсөн ичээ рүү хулмаганан эргэж харав. Долганов түүний түгшсэн харцтай тулгармагц өршөөнгүй инээмсэглэж
-- Чи юундаа эргэж хулмаганаад байна? Энэ дүн өвлөөр, бас тэгээд энэ бөөн хар цаснаар баавгайг ичээнээс нь хүчээр ч хөөж гаргахгүй. Хөөж гаргах гэж модоор гудраад байхад нөгөө амьтан чинь модны үзүүр рүү хоншоороороо та-асхийтэл мөргөж анчин маань цасан дээр бөгсөөрөө лагхийтэл унаж мод нь гараас суга үсэрч байхыг алийг тэр гэх вэ. Гарахгүй гэж байгаа нь тэр! Харин намрын цагт цас бага, ичээ нь битүүрээгүй байх үед бол лонхны бөглөө буудах мэт л огло үсрээд гардаг юм, ангайж алмайрч болохгүй шүү дээ, тэгвэл ч үзэх харахын завгүй дээр чинь мордчихсон байх вий! Харин өдийд ичээнээсээ гарвал туулай барьж чадахгүй, ятуу барьж бас чадахгүй, хүн рүү л явахаас өөр замгүй учраас үхэл л хүлээж байгаа... Баавгай үүнийг мэднэ, тэр чинь бүх юм мэднэ... хэмээснээ ухсан шуудуугаа баримжаалж хараад цанаа хажуу тийш хаяж,— За ингээд бэлэн боллоо. Одоо буудах хүн, мод барих хүн энэ тэрийнхээ зогсох газрын цасыг дагтаршуулж бэлтгэх хэрэгтэй гэв,
Костя бүдүүнээрээ тэрэгний гуяны дайтай гурван урт сургааг чирч авчрав. Долганов тэр хоёр бугуйлаа задалж, сургаагны мөчрийг цэвэрлэлээ. Тэд ийнхүү ажиллахдаа баавгай алах гээгүй, майхнаа барих гэж байгаа мэт тайван байх тул сэтгэл догдлон салгалж буй Николка бүр гайхаж цөхнө.
Аханя карабинаа цэнэглэж бэлэн болгоод ичээний зулай дээр очиж зогслоо. Костя ичээний бөглөөсийг сургаагаар дотогш нь хар хүчээрээ түлхэж оруулангуут сургаагаа тахийтал дарлаа. Долганов түүний үзүүрт бугуйлынхаа гогцоог углаж, ойролцоох мод руу гүйж очоод, бугуйлаараа түүнийг ороож, жаахан чангалж сургаагаа тахийлгэсэн нь чигээр нь тогтоож бушуухан уяв. Костя хоёр дахь сургаагаа нөгөө талаас нь ичээ рүү дүрж, мөн махийлгаж дараад түрүүчийн адил оосорлож татахад Долганов бугуйлаа өөр нэг модноос татаж уялаа. Гурав дахь сургаагийг дээд талаас, нь дүрж бэхэллээ. Ийнхүү зөрүүлж хөвчилсөн сургаагнууд ичээний амыг хэрж хаах нь тэр.
Үүний дараа анчид араатны хэвтэр буй гэж үзэж байгаа газрынхаа цасыг түргэн малтчихаад, ичээний орой дээр жижигхэн дөрвөлжин нүх ухаж цоолов. Аханя тэр нүх рүү бууныхаа амыг чиглүүлэхэд Долганов тэр харанхуй цооног руу хэсэг цас унагалаа. Тэгтэл ч цас цайран толборч нэг үзэгдэж, нэг алга болоод ирлээ.
—Энд байна! гэж Долганов урамшин өгүүлээд шовхолсон модоор саяын цас. үзэгдэж алга болоод байгаа газар луу хамаг хүчээрээ дүрж гудчиж гарав.
Нүхний мухарт нэг юм бөглүү уухилж архирах шиг болмогц Долгановын барьж байгаа мод гэнэтхэн чичигнэж, Николка тэрхэн хоромд дөрвөлжин хар цооногоос цог шиг хоёр шар юм гялалзан, араатны улаан ам ангасхийхийг үзлээ. Тэр улаан ам руу Аханя дараалан хоёр буудах нь тэр. Дорхноо дуу ч үгүй, хөдөлгөөн ч үгүй нам гүм болов.
Долганов нүх рүү дахиад нэг бөөрөнхий цас хаялаа. цас нэг юман дээр унаад хөдөлсөнгүй. Тэрээр савааны үзүүрийг яльгүй сөрмөж нүх рүү шургуулж, тэнд нь нухаж хэд эргүүлснээ гаргаж ирвэл савааны үзүүрийн цуулсан завсарт баавгайн туг үс наалдсан байв.
—Гүйцээ алчихжээ, болох нь тэр гэж Долгановыг хэлэнгүүт Николка түлэнхий дарийн үнэрийг сая мэдрэв.
Малчид ичээний дээд талын хөлдүү газрыг сүх, гадас энэ тэрээр ухаж хаяад алсан баавгайгаа цасан дээр чирч гаргалаа.
—Үгүй, мөн ан хийв ээ... хэмээн сунжруулан өгүүлэх зуур Николка араатны цустай хоншоорыг хөлөөрөө хөдөлгөж үзэв.
—Дэмий ан гэж үү? хэмээн Долганов гайхаж,— Чи юунд нь сэтгэл дундуур байна? Энэ сайхан гөлчгөр арьсыг хараач, мах нь бас тарган гэв.
—Би агнаж байгаа тухайд нь хэлж байна. Саравчиндаа ирсэн юм шиг тамхиа татаж, хууч хөөрч, сургааг шулж байгаад дараа нь ганцхан түн тас гээд л болчихлоо! Михаил, чи үүнийг бидний туслалцаагүй алчих л байсан байна. Ийм ан гэж байх уу?
—Өө, чи чинь тийм юм ярьж байгаа вий. Чамд элдэв паян хэрэгтэй байх нь ээ? Чи залуухан байна, тэгээд л ийм хөнгөмсөг бодол толгойд чинь байгаа хэрэг. Баавгайтай хоёрхон биеэрээ учрахын цагт адал явдлын хорхой чинь арилах вий, гайгүй. За тэр ч яамай. Үг олдох нь, шийрийг нь бушуухан өвчицгөөе, эс тэгвэл хөлдчихөөд хуулахын аргагүй болчихно гээд Долганов хутгаа хуйнаас нь гаргаж, билүүнд хэд нийлснээ,— Аханя, та гал түлж бай, бид янзалчихалгүй яах вэ хэмээв.
Костя бас хутгаа нийлчихээд билүүг Николкад дамжуулж,
—Май, чи ч бас хурцал. Баавгайн арьс бөх шүү, өвчиж салгах гэсээр хамаг хуруу чинь эвэршчих вий гэв.
Нэгдүгээр сард Хабаров Фока Степанович хоёр бригаддаа буцаж ирлээ. Фока Степанович авгайгүй иржээ. Тэрээр аягүйрхэсхийн,
—Наашаа явахаа дургүйлэхсэн. Суурьт байх муухай, төвд байсан нь дээр гэнэ. Тэр муу тэгж л байг! гэж үнэнээ хэлэв.
—Зүгээр, Фока, чи битгий гутар хэмээн Долганов түүнийг тайвшруулан жоготой инээмсэглээд,— Чи авгайтайгаа нэг хэсэг цуг байлаа, чинийх ингээд болох нь тэр, одоо миний ээлж болсон. Маргааш төв рүү явна, долоо хоногийн дараа авгай авчирна. Би нэгийг нүдэлчихээд байгаа юм. Сайн хүүхэн шүү! гэдэг байгаа даа.
Тэрээр долоо хоногийн дараа Катерина гэдэг залуухан хүүхэн авчрав. Мөн нэг шинэ майхан авчирсанаа тэр дор нь барьчихлаа. Костя Фока Степанович хоёр тэр даруй юм хумаа тийш нь зөөж оруулаад,
—Николка, бид хоёртой ор. Аханягийн майхан цоорхой, зун дусаал гоожно. Бидэн дээр ир, манайх шинэ майхантай, амьдрал биш үлгэр л гэсэн үг! Дараа нь өөртөө харамсах вий гэцгээв.
Долганов майхнаас гадна хоёр дахь «Спидола», шинэхэн зуух яндан, найман хүний цайны хэрэглэл. бүхий хайрцаг, никелдсэн гялгар данхнаас авахуулаад залуухан нүүдэлчин эзэгтэйд хэрэг болох олон юм авчирчээ.
Долганов гурав хоног хэртэй малчдын дунд найрын эзэн шиг даналзан юу ч болоогүй байхад инээмсэглэн сав л хийвэл хэнээр ч хамаагүй тоглоом хийж байлаа. Гэтэл удалгүй инээмсэглэл нь ор сураггүй алга болов. Костя Фока Степанович хоёр Николкаг шинэ майхан руугаа дуудахаа больцгоолоо.
Долгановын залуу эхнэр юу ч сураагүй, залхуу хүүхэн гэдэг нь мэдэгдэв. Тэрээр юм оёж чадахгүй төдийгүй шөлний давс ч тааруулчихаж чаддаггүй ажээ. Гамбир хайрвал өнгө нь түлэнхий, дотроо түүхий нэг их памбайсан юм хийчихнэ. Малчдаас хожуу сэрнэ. Долганов төлөөнөөс. нь хамаг ажлыг нь дуулгавартай хийж, өглөө зуухаа галлаж, хоол хийж, ширээ суурилуулж, дээр нь аягаа тарааж тавиад зогсохгүй цай хүртэл аягална. Мань хүн заримдаа «Чи юу гээд унтаад байна вэ? Босож үз, унтаж болоо биш үү, манайхан аль хэдийн нүүр гараа угаацгаачихсан байхад чи л унтаад байдаг» хэмээн авгайдаа үглэнэ.
Гэтэл тэрээр өдөр ирэх тутам уцаар нь нэмэгдэж авгайгаа сэрээх нь ширүүсэн «Босооч, эм минь! Хөөе, босооч!» гэж бухимдан шаардах болов.
Тэгсээр нэг удаа тэсэлгүй,
—Би чиний оронд хэчнээн удаан ингэж зуух галлаж, өглөөний хоол хийх болж байна вэ?! Аль вэ, босоод орхи. Одоохон бос! гээд арьсан хөнжлийг нь хуу татлаа.
—Пө-өөх, ямар муухай амьтан бэ... чамд хүний үнэр, өрөвдөх сэтгэл алга хэмээн Катерина уйлагнан гоморхож,— Чамд өчүүхэн төдий ч өрөвчхөн сэтгэл алга, би чинь өвчин эмгэгтэй хүн, ёо-ёо! Хамаг ууц янгинаж байна. Ямар хатуу сэтгэлтэй эр вэ, ёо-ёох! гэж худлаа ёолон гинах зуур хучлага дэвсгэрээ дурамжхан хумилаа.
Малчдыг ажилдаа явсан хойгуур сайхь хүүхэн аагтай өтгөн цай ууж, бараг зогсоо чөлөөгүй тамхи баагиулан, хаа нэгхэн юм оёх буюу эсгэх гэж оролдоно. Тэрээр цааны шөрмөсөөр утас нийтгэхээ залхуурч сөөхий, бээлий зэргийг олсны утсаар шидэх тул тэр нь хөлс, чийгэнд дорхноо муудаж ханзарна.
—Энэ сөөхий гэж үү дээ? Нэгэнд нь хоёр хөлөө хийчихэж болохоор байна, хоншоор нь тавхай руугаа махийсан юм байна... хэмээн Фока Степанович Николкад гоморхох, эгдүүцэх хослон үглэнэ.
—Фока Степанович минь, зүгээр зүгээр. Хавар болохоор хөөнө шүү дээ гэж Николка тоглоом хийж тайвшруулна.
—Чи ч хүн дооглолгүй яах вэ дээ, өдөр болгон зөөлхөн гамбир идэж байгаа юм чинь. Бидний идэж байгаа гамбираар хүн цохиод алчихсан ч болно.
Тэгвэл та нар шинэ майханд сууж байгаа шүү
дээ.
Нэгэн үеэс Костя Фока Степанович хоёр, бас Долганов өөрөө ч гэсэн Аханягийнх руу гүйх нь олширцгоож хөзөр тоглох, хууч хөөрөх нэрийдлээр тийшээ очдог боловч бүр оройттолоо сууцгаан, оройн хоолыг нь дуртай буудацгаах болжээ. Тэдний ийнхүү олонтаа ирэх болсны үнэнхүү шалтгааныг Николка гадарлаад цаадуулыгаа дамшиглаж угтана.
— За, залуус, бас л жаахан хөзөрдөх санаатай ирцгээв үү? Манайх өнөөдөр цөцгийн тос унагасан цагаан будааны агшаамал иднэ. Та нар цагаан будаанд дуртай билүү?
—Николка минь, бидэнд одоо дургүй юм гэж байхгүй хэмээн Костя гудиггүй өгүүлээд Долганов руу нухацтай харна.
—Тийм ээ, Николка, бидэнд одоо идэхгүй юм байхгүй хэмээн Фока Степанович зориуд хөөрхийлөлтэй дуугаар давхар нотолно.
—Та нарт ч атаархах юм алга аа гэж Хабаров худлаа харамсан толгой сэгсэрч урт санаа алдсанаа,— Мань хүний хувьд ч одоо бал бурам шиг сайхан үе л дээ, маасайтал идэж ууж, цатгалан тахиа шиг гэдэлзээд л хэмээн өндөр дуугаар уянгатай хэлэхэд Николка өлгөн авч,
—Түүний хувьд бол бурам шиг гээд Долганов руу харцаараа зааснаа,— Харин эдний хувьд ял шийтгэл шиг гээд инээмсэглэн буй Костя Фока Степанович хоёр руу харлаа.
—Ял шийтгэл шиг биш, янзын жогорхой шиг хэмээн Хабаров тодотгоход Долгановоос бусад нь цөмөөрөө инээд алдацгаана.
Долганов инээхгүй, харин хөмсөг зангидан барайж, дэвсгэр дээрээ өндөлзөн ярианы сэдвийг өөрчлөхийг оролдовч цаадуул нь бүр цаашлуулж хэрэг улам дордоно.
Улита Катеринаг ажлын амтанд оруулах санаатай хэд хэдэн удаа оролдож, майхандаа урьж авчирч, сөөхий, бээлий энэ тэрийг яаж эсгэдэг, шөрмөсөөр яаж утас нийтгэдэг зэргийг заажээ. Ажил гэдэг тоогүй олон. Хатчихсан шилбэний арьсыг хянгардаж элдэх, цааны арьсаар илэг хийж бээлий оёх, хэн нэгний хөнжил, гутлыг сэлбэх гээд л алийг хэлж барах вэ дээ. Улита хэзээ ч гар хумхин зүгээр сууж үзээгүй, дандаа л юм оёсон, эсгэсэн, элдсэн суух буюу гал тогоотой ноцолдож байна. Хэрвээ нүүх хэрэгтэй байгаа бол юм хумаа чадмаг баглаж бооно. Өдрөөс өдөрт, жилээс жилд ингэж суудаг төдийгүй нэг насаараа ийнхүү ажилласан билээ!
Улита ажилгүй зүгээр сууж чаддаггүй, дассан сурсан энэ бүхэндээ сэтгэл өег явдаг болохоор амьдрал юугаа голдоггүй, энэнээсээ өөр хөнгөн, бодож санах юмгүй амьдралын тухай мөрөөдөж ч үзээгүй билээ. Тэрээр зүгээр суухыг үзэж чаддаггүй учир лазан залхуу хүмүүсийг өөрийнхөө ой ухаанд ялт этгээдтэй адилтган үзэж илэн далангүй жигшин буруушаана.
Харин Катерина бол өөр үзэл бодолтой ажээ. Хар үүрээр босохын хэрэг юу байна? Хар хөлсөө гоожтол ажиллахын ч хэрэггүй! Төв суурин газар өсөж бойжсон залуухан хөөрхөн хүүхэн цахилгаан гэрэл, кино ший, хөлс шивэр нэвчсэн гутал оймс мөргөчихөөс айж бөгтийж бөгцийхгүй нуруу тэнэгэр явж болох дулаахан байшин энэ тэрээ орхиж, ийшээ ирэх зориг гаргаад энэ өмхий халцгай арьс хөрсөн дотор аж төрж байгаа маань л болоо шүү дээ. Зөвхөн ингэсний учир гар дээрээ өргөж тээж байх ёстой атал түүнийг үнэлж үзэхгүй байгаа төдийгүй юм юмаар буруутгаад байх юм.
—Урьд хожид сонсдоогүй муухай явдал! Энэ арьсны үнэр шингэчихсэн малчид бүсгүй хүний сайхны тухай юу ч ойлгодоггүй амьтад! Мах л гударч байвал болох нь тэр. Эд нарт өдөржин шөнөжин ажиллаж өгөх юм гэнэ! Гайгүй байлгүй!.. Зориуд түүхий гамбир хайрна даа. Сэтгэлд нь таарахгүй байвал өөрснөө хоолоо хийцгээж, өөрснөө юмаа оёцгоохгүй юү! гэж бухимдана.
Удалгүй малчдын тэвчээр барагдаж хүүхний хэлснээр өөрснөө хоолоо хийж, юмаа оёж эмхэрдэх болцгоожээ. Николка тэдэн рүү байн байн ирж, цаадуул нь уур уцааргүй байвал элдвийг хөөрнө.
Катерина энэ хооронд хуучин сэтгүүл эргүүлэх буюу өвдгөө тэвэрчихээд аль нэгийг хүчлэн мөрөөдөж сууна. Тэрээр дугариг царайтай, жижгэвтэр эвлэгхэн хамартай, зузаавтар уруултай, онин хар нүдтэй, өтгөн үстэй. Гуч дөнгөж гарч яваа ч гэсэн гандах аяс нэгэнт оржээ. Архи, тамхины харгайгаар төрөлхийн сайхан царай цагаас урьтан бүүдийж, гүн үрчлээс татсан авай.
Николка майхандаа эргэж ирэхдээ,
—Нөгөө хүүхэн чинь цаад хэдийгээ ёстой болгож тавьжээ! Мань хэд сөгөөгүй ажиллаад ярих ч зав алга. Бүсгүй хүн биш, Чингис хаан юм аа! гэж дуу алдана.
Удалгүй Костя Фока Степановичид нударга, таван салаа бээлий хийж өгснөө дараа нь цааны утмал шилбэний арьсаар янз хийц догь гутал хийж өгчээ. Гутал бээлий хоёроо өлбөн, өнгөт утсаар гоё хээлж хуалсныг хараад Улита хүртэл шагшин сайшааж,
—Хокан, ай! хэмээн уулга алджээ.
Долганов хорондоо Костягийн гарыг харахгүй гэж муйхарлан жирийн утсаар оёхчоон аядсан эв дүйгүй том гутал чирэх агаад түүнийг нь өдөр болгон сэлбэх хэрэг гарна. Долгановын бээлий ч гэсэн бас хөөрхийлөлтэй, нэг нь алганаас цааш орохгүй, нөгөөдхийнх нь хэдэн хуруу нь уртдаад унжчихсан аж. Малчид түүнийг егөөдсөөр л байна.
—Михаил! Хүүхэн чинь өөр хүнд бээлий хийж байгаад, гэнэт чамайг санажээ.
—Хөөе, Михаил! Арагшаа хар даа, нэг юм харлаад байх чинь, чиний гутлын зан биш биз?
Долганов байдалтай бүрмөсөн эвлэрсэн мэт ер юм хэлэхгүй. Тэр ч байтугай өглөө авгайгаа сэрээхээ больж, цайгаа хүлцэнгүй аягалж, өглөөний цайны дараа сав суулгаа хүртэл хураана.
Катерина ихэмсэг ярвайн тамшаалж «Аль хэзээний л ингэж байх биз дээ» гэж бодно.
Гэтэл тэр нь шуурганы өмнөх нам гүм шиг байжээ. Тэр өдөр Долгановын гутлын ул үнэхээр ховхроод ойчихоо алджээ. Хөл нь нэвт норж, ядарч цуцсан эр майхандаа орж ирээд, ул нь ангайсан шал нойтон гутлаа
чимээгүй тайлснаа гэнэтхэн далайгаад Катерина руу шидчихэв.
—Чи юу гээд чихмэл шиг суугаад байгаа юм бэ? Цай хийгээд аль! Бид нар ядарсныг харахгүй байна уу? Оройн хоол өгөөд орхи! Нэг минут гэхэд л хамаг юм ширээн дээр байх ёстой! Тэгээд ч хамгийн түрүүнд ирсэн чаргаар л эндээс явж чөтгөр шулам руугаа тонилбол таарна! Дахиад нүдэнд бүү үзэгд! Чиний гамбирт цадлаа, одоо боллоо! гэж зүхээд Костя руу эргэн,— Костя, одоо чи гутал хийж байна шүү. Би чамд малчны цалин, урцны эзэгтэйн цалин хоёрыг давхар олгож байх болно. Харин чи бидний бүх юмыг оёж хатгаж байгаарай гэснээ мэл гайхаж цэл хөхөрсөн Катеринад хандаж,— За, ганган хүүхэн гуай... чи бол хүний үнэргүй, арчаагүй эм. Залхуугийн тулам! гэв.
Малчид аль долоо хоногийн өмнө сүргээ тэнгисийн зүг зуны бэлчээр лүү туух ёстой байсан билээ. Гэтэл хугашны тоо авахаар усан онгоцоор ирэх ёстой цааны аж ахуйн шинэ эрхлэгчийг хүлээн ийнхүү саатаж байгаа аж. Эрхлэгч ирж өгдөггүй, малчид уцаарлан бухимдацгаана. Нэмэрт нь «Спидола»-гийн тэжээл норж ажиллагаагүй болсон учир хүлээн авагч чимээ байдаггүй. Зун цагт малчид хоёр нарны хооронд сүрэгтэйгээ ноцолдох учир уйдна гэж байхгүй нь мэдээж авч тэнгэр бүрхэг үед, бас унтахын өмнө орчлон дээр юу болж буйг мэдэхсэн, хөгжим эсвэл уярам сайхан дуу сонсохсон гэх хүсэл төрнө.
Малчид Шумковыг зүхэх нь нэмэгдсээр, дүү нь болохоороо Долганов хүн хүнээс илүү чанга зүхнэ.
—Хэнээр дарга тавихаа мөн олж дээ, цааны аж ахуйн эрхлэгч гээд байгаа шүү! Одоо тэр чинь заяа нь конторын ширээнээс салахгүй, ширээний ард суух гэж бүх насаараа мөрөөдсөн юм чинь. Бид нар жаахан байхдаа хамт тоглоход би өөрийгөө хэзээний л анчин гэх дуртай, гэтэл мань эр бол гэдсээ цодойлгочихоод «Би хамтралын дарга! Би хамтралын дарга!» гэж хашгирдаг байсан нь санаанаас гардаггүй юм. Бид нар түүнийг одоо хүлээж ядаж байхад мань хүн хоёрдугаар суурь дээр Слепцовынд юу ч болоогүй мэт амар жимэр сууж байгаа. ?г ухаан нь томилолтоор яваа, ажлаа хийж байгаа мэт учир хэн ч гоочилж чадахгүй, гэтэл үнэн хэрэг дээрээ бол галуу, нугасны ав хийж яваа нь тэр. Би ёстой гарцаагүй мэдэж байна. Шкиперовод ав шувуу шиг элбэг юм байхгүй, тэгээд л тэнд тэнүүчилж явахгүй юу.
—Нээрэн, Шумков ч Ганя биш шүү дээ. Эрх дархад дуртай, зөрүүд зантай хэмээн малчид ам нийлэн толгой дохицгооно.


Top
   
PostPosted: Jun.16.14 3:06 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Сарын сүүлчээс усан бороо шавшаад салдаггүй, малчид хамаг юм нь усан гүзээ болтлоо нэвччихсэн орж ирцгээнэ. Урцны утаа гадагшаа олигтой татагдахгүй, дотроо суунаглан тунарч нүднээс нулимс асгарна. Урцны туниа муутай галд нойтон хувцас оройдоо эвэрч гүйцэхгүй тул өглөө чийгтэй чигээр нь өмсөхөөс өөр аргагүй, нойтон хувцас хүнд гэдэг нь жигтэйхэн, бас бие хайран жихүүцүүлж бэрзээнтэн өмд явахад сүр сархийн хавирч хөл тушчихаад гуя улайтал нь холгоно.
Тэнгэр ийм муухай үед ганц зугаа нь оройн цай билээ. Өтгөн халуун цайг хэмжээ дамжаагүй ууна, шөнө хол явахын зовлон гэж байх биш, урцны бэрзээнтэн үүдийг сөхөн гармагц хоёр гуравхан алхаад л бут сөөгтэй залгах юм чинь.
Тэнгэр муухай болохоор сэтгэл санаа ч бүүдгэр. Сэтгэл санаа урамгүй байхад хүн аливааг өөчлөх, гонсгор байх шалтаг заавал олдгийг Николка аль хэдийн анзаарсан билээ. Тэрээр өөрөө ч гэсэн уцаар байх үедээ заавал аль нэг муу юм, жишээлбэл хойт эцгийгээ дурсаж, тэгээд л дивангарын гомдол, зөрчлөө дахин дахин бодон бухимдаж, түүний араас ээжийгээ, гүн мухар сүсэгтэй, үрчгэр дорой царайтай, эвэршсэн ширүүн гартай, гасалж халаглах зантай, тэгсэн мөртлөө үнэнхүү өрөвчхөн өгөөмөр сэтгэлтэй, энгүй хайрт төрөлх ээжийгээ заавал залгуулан дурсдаг билээ л.
Николка ээжийнхээ тухай бодох дурсах нь олширсоор, тэр бүрийд ээжийнх нь санаа зовнисон гунигт царай тодрон ирнэ. Үүнийг анзаармагц ээжийнхээ царайг хөгжилтэй байсан эсэхийг нэхэж санах гэж хүчлэн бодлоо. Гэтэл гагцхүү санаа зовнисон, өрөвдсөн, аягүй бол голдуу л уйлж унжсан царай сэтгэлд буугаад болж өгдөггүй, ингэхтэй зэрэг Николка хойт эцгээ улам хорсон үзэн ядлаа. Удалгүй бас нэг өөр санаа сэтгэлд нь төрөв. Николка өөрөө бас ээжийгээ гомдоох төдийгүй уйлуулж байсан шүү дээ. Ийм бодол зурсхийн өрийг нь харвах шиг болоход ээжийнхээ өмнө түмэн буруутайгаа ухаарч, чингэснээс сэтгэл нь улам энэлэн шанална.
Тэгтэл ч бороо намдаж, үүлс сарнин, нарны туяанд чийглэг ногоо шүүдэртэн гялалзаж, алтлан шаргалтах элсэрхэг хүйлсэн дээр цууцаль хөгжилтэй исгэрэн шулганалдаж, орой дээр хээрийн болжмор хоолой мэдэн жиргэхүйд Николкагийн сэтгэл хяр тагтад нь хунгарласан цас хайлж гүйцээгүй цайран буй тоо томшгүй олон ангал хавцлаас тундрийг зорин гожигдох цэвэр тунгалаг горхи булгийн усаар угаагдан ариуссан мэт дахиад л гэрэлтэн гийх нь тэр.
Малчдын тэвчээр барагдаж, Нохойн голын адаг руу нүүхээр шийдчихээд байтал долдугаар сарын нэгэнд нөгөө удаан хүсэж хүлээсэн онгоц чинь сая нэг юм ирдэг байна. Зүүн мөрөндөө тав үсэрдэг шинэхэн үрлэн сумт буу углачихсан, баруун мөр нь шил харжигнасан хүнд үүргэвчинд даруулсан Шумков арзайтал инээд алдсаар урц руу товолзтол алхалж ирлээ. Тэрээр тээр тэндээс,
—За, ахан дүүс нар минь, мэнд сайхан байцгаана уу? хэмээн урцны дэргэд барайлцан хүлээзнэж буй малчидтай мэндлээд,— За, та нарт боов авчирлаа шүү, нэгийг нь амжаад хагалчихлаа... гэв.
Энэ үгийг сонсонгуут зарим малчны царай татавсхийх шиг болж, нөгөө барайж байсан нь тэр даруй арилан, юу юугүй инээмсэглэн сэргэж Шумковыг уриалгахан угтаж байхыг Николка анзаарав.
Умардын зүг ахархан. Нэрс дөнгөж сая л боловсорч байгаа атал хар модны ёроолоор алтлаг шилмүүс хэдийн хурж амжсан харагдана. Тайгын дэгдээхэй галуу өглөө эртлэн хоолойгоо туршин дуудах мэт нэгэнтээ чанга хашгирснаа дүй муутай бүрээчин шиг чанга дуугаа гэнэт таслан чимээ алдахад сайхь бүрээн дуу мэт цолгион авиа газарт шингэн тогтохгүй, намрын гүн цэнхэр тэнгэр өөд цуурайлан харваж, тэндээ дуурсан хурснаа намуун цэвэрхэн уянгаар эгшиглэн бууж ирэхүйд өөрийн эрхгүй мэлрэн хөшчихсөнөө гэнэт мэдэрч «Би чинь яа?аад зогсчихсон билээ? Явах хэрэгтэй шүү дээ...» гэж бодовч ямар нэгэн юм хүлээн чих тавин зогссон хэвээр байдаг л. Тэгж тэгж урт гэгч нь сүүрс алдаад «Ээ, хөөрхий, ингээд намар болжээ...» хэмээн ухаардаг билээ.
Энэ үгийг хэлж, ингэж ухаарсны дараа хавь орчны юмыг шал өөр соргог нүдээр үздэг байна. Одой хусны бут яаран шаргалтаж, бие биеэ даган нуурын хар ус руу шар, шаргал, улаан холилдсон өнгө өнгийн навчсаа уралдан гүвнэ. Чингээд ганц, нэгхэн өдөр өнгөрмөгц навч, ногоо болгон дээр өнгөрөгч зуны дурсамжийн туяа ойн гялбалзаж, орчин тойрны бүх юм, тэнгэрийн хоёр хаяаны хоорондох газар нутаг тэр аяараа сансар огторгуйд царцан тогтсон хурцын хурц гэрэлт бамбар буюу гал дөлөөр бадамлах үл таних цэцгийн баглаа лугаа адил ажээ.
Тэгтэл ч өвс ногоо өлсөн гандаж, хатсан навчис өнгө юугаан гээхүйд умардын буухиа салхи тэднийг дөрвөн зүг, найман зовхист үлдэн хөөж, хүйтэн бороо нойтон газарт шавшин нааж авах бөгөөд яг тэр л шөнөдөө өвлийн өмнөх зэгэл хүрэн зэв газрыг нөмрөн бүрхэж, анхны мөсөнцөр нэгэн өглөө хөл дор эмзэгхэн шажигнаж, галуун цуваа өмнийг зорин зэллэн нисэж, эх нутгийн дээгүүр тэртээ тэнгэрт бишгүүрийн гунигт эгшиг сэнгэнээд явчих тэр нэгэн өдөр тун холгүй болжээ.
Октябрийн баярын өмнөхөн гурван хөллөгөө чаргатай Шумков малчид дээр ирлээ. Тэрээр үд дунд ирж чаргандаа есөн бугын мах ачиж аваад тэр оройдоо буцаж явахаар завдав.
—Шөнө явж яах нь вэ? Хоноцгоогооч хэмээн Долганов хөтөч нарыг ятгахад цаадуул нь ам дагуулан,
—Хоновол ч зүгээр л байна санж, даанч дарга тэгж болохгүй гэсэн. Хамтралд бөөн сүрэг гэлтэй баахан шалгалтын улс ирцгээсэн, цөмөөрөө тарган цатгалан гэдэг нь жигтэйхэн, барьж аваад чарганд хөллөчихмөөр амьтад. Тэд нар л цааны мах царайчилж л дээ... гэцгээв.
—«Царайчилж л дээ!» хэмээн Долганов элэглэж өгүүлээд малилзан байгаа Шумков руу эргэж,— Васька, чи юундаа дүрвээд байгаа юм бэ? Чиний тэр шалгалтынхан чинь заяа нь үхэхгүй, хоноод яв! Өглөө л явна биз. Сонин сайхан ярь л даа, цай ууцгаая... гэв.
—Болохгүй болохгүй, Михаил минь. Махыг түргэн хүргэж өгөлгүй болохгүй. Хоёр долоо хоногийн дараа цааны ялгалга дээр уулзацгаая, тэгэхэд л манай хамаг сонин сайхныг ярьж өгөмц.
—Тэнд чинь чамтай чамгүй ярьж өгөх улс олдоно гэж Долганов ууртай өгүүлсэн боловч хэлсэн үг нь зүтгэлэн давхилдсан гучин зургаан нохдын чих дөжрөм хуцаанд уусан арилжээ.
Минутын дараа гурван хөсөг далд орж, цагаан толгодын цаанаас нохдын хуцах чимээ бүдэгхэн сонсдож байснаа төдөлгүй чимээ тасрав. Урам нь хугарсан малчид хэсэг зуур зогсоцгоосноо бие биеэ гайхшран харцгаагаад майхан руугаа хандацгаалаа.
Цааны ялгалга дээр нэг дор ийм олон хүнтэй байхыг малчид хэзээ ч үзээгүй билээ. Хорин хүнээр бодож шинэхэн барьсан цаачдын цэлгэр байшинд байр хүрэлцэхгүй байлаа. Байшинг тойроод хөллөгөөний үй олон нохой уяатай. Тэр ноход байсхийгээд л байж ядам бөөн улиан хуцаан болно. Энд тэндгүй янз янзын улс холхилдон, яагаад ийм олон хүн байгаа, чухам юу хийж явааг нь ойлгохын аргагүй.
Өдий төдий хүмүүс хамжилцсан боловч малчид сүргээ ялгалгын хашаанд хөөж оруулж чадахгүй зөндөө удлаа. Тал талаас нь сонсдох ер бусын шуугианаас цаанууд айж үргээд байсан бололтой. Хашаан дотор орсон хойноо хүртэл адгуус амьтад мөддөө тайвширч номхрохгүй чихээ солбин, цочиж дэрхийлдэн байлаа.
Гай болоход анхны шөнө нэг нохой хүзүүвчээ тасдаж хашаа руу ороод нэг хугаш барьчихжээ. Гэхдээ өөрөө мянга мянган туурайд өртөн цасан дээр хэмх гишгэгджээ. Айж үргээд ухаан алдсан цаанууд нохойноос гадна нэг тугал, дөрвөн хугаш дайрч алаад, хэрвээ тэр үеэр сэрсэн манааныхан амжин гүйж ирж, цаан сүргийг исгэрэн байж номхруулаагүй бол үндсэн хашааны зарим нэг барагтайхан хэсэг нь шажигнан ганхаж байсан тул ой тойнд багтамгүй гай тарьж мэдэх байжээ. Тэр үед хэдэн сургааг хугарчихаад нөгөө давчуухан хоригоор гурван мянган цаа дайран зүтгэсэн бол ч гишгэгдэж дарагдсан хугашийг нэг хоёроор бус хэдэн арваар нь тоолох байсандаг аа.
Болсон явдлын тухай дарга өглөө нь мэдмэгц хөтөч нарт нохойгоо олигтойхон уяж байхыг тушааж, манаач нарт майхан дотор хөнжилдөө бүгчихээд байхын оронд хашааг байн байн тойрч харуулдаж байхыг хатуу анхааруулав.
Сүргээ ялган тоолуулсны дараа малчид сая нэг амсхийн санаа алдаж өндөр баян ургац хураасан тариаланчид шиг сэтгэл өег байцгаав.
Маяканы суурь Долгановын суурийн араас энэ жил яг шахаж ирээгүй учир мань хүн ялгалгын хашааны хавь орчноор муухан бэлчээртэй ч гэсэн энд нэг их удахгүй, сайндаа л гурав дөрөвхөн хонохыг бодолцон сүргээ энэ хавиар гараан бэлчээжээ.
Цаачдын байшинд малчдад зориулан «Хөгжилтэй залуус», «Аль вэ, хүүхнүүд ээ», «Малиновкад болсон хурим», «Чичлүүр хутга», «Жульбарс», «Аюултай жимээр» зэрэг хуучин кинонуудыг хоёр өдрийн турш гаргажээ. Николка «Малиновкад болсон хурим»-аас бусад бүх киног урьд үзсэн учир яльгүй урам хугарсан боловч бусад малчны хувьд энэ нь ёстой жинхэнэ баяр наадмын үзвэр байлаа.
Киноны хооронд тосгоны эмнэлгийн ерөнхий эмч нүдний шил халзан дух хоёроо гялалзуулан малчдыг нягт- лан үзэж, элдвийг асууж шалгаахын хамт хулдмал хар хавтасгай дэвтэрт байн байн нэг юм тэмдэглэн бүхийд малчид чухам хар өнгөнөөс нь тэгсэн юм уу, эсвэл өөр аль нэгээс болсон хэрэг үү, тэр дэвтэр лүү нэг л сэжигтэй хялалзана.
Ерөнхий эмчийн хажууд царайлаг нь аргагүй залуухан гүрж бүсгүй зогсчихоод малчин, хөтөч ялгалгүй бүгдээс нь шүд нь өвдөж байгаа хүн байна уу? хэмээн шалгаана. Шүд нь өвдсөн хүн олон байвч бүсгүйн асуусан хэн боловч түргэн гэгч нь толгой сэгсэрч, ер ажирсан шинжгүй шүд шиг эрүүл юмгүй гэцгээх ажээ.
Цаа ялгалгын дараа хамтралын шинэ дарга Плечев цааны аж ахуйн эрхлэгч Шумковын санал болон хамтралын захиргааны шийдвэрээр Долгановын бригадыг тэнгис рүү очдоггүй шинэ замаар нүүдэллэж байхыг үүрэг болгож байгааг малчдад мэдэгдэв. Шумков ийм санал тавихдаа хойгийн бэлчээр маш их талхлагдсан учраас хөвд сэргэж ургатал энэ бэлчээрийг гурав дөрвөн жил амраах хэрэгтэй гэж үндэслэл гаргажээ. Малчид үүнийг сонсмогц эхлээд нэгэн дуугаар эсэргүүцэн, нүүдлийн замыг өөрчлөх ямар ч алба байхгүй, хойгт нутаглах нутаг их, хөвд нь өдөн хөнжил шиг хөвсийж байгаа газар зөндөө бий гэхчлэн нотолж, түүнээс гадна хойгийн бэлчээр бол голдуу зуных, зун цагт цаа одой хусны навч, намгийн өвс, мөөгөөр хооллодгийг Шумков мэдэхгүй гэж үү? хэмээн зүтгэцгээжээ. Отор нүүдлийн замыг өөрчилнө гэдэг тоглоом биш! Гэтэл Плечев зугуухан хэрнээ эрс шийдэмгий өөрийнхөөрөө зүтгэсэн тул Аханягаас бусад бүх малчин удалгүй бууж өгөв. Мань Аханя гэнэн сэтгэлээр өөрийнхийгөө даргад нотлохыг оролдон, шинэ замд цаан сүрэг ерөөсөө тогтохгүй, дассан сурсан бэлчээр лүүгээ буцаж гүйгээд салахгүй, тогтоох гэж маш их хуч зарах хэрэг гарна хэмээн тайлбарлана. Цаанд хужир давс хэрэгтэй, гэтэл тайгад тэр байхгүй, бас хулд ч байхгүй, далайн амьтан ч байхгүй, тэгэхлээр бугуйл зүсэх юм битгий хэл годон гутал хийх юм ч үгүй болно. Харин түүний оронд ялаа шумуул л маш элбэг. Аханя шинэ замаас учрах гайг удаан тоочсон боловч хамтралын дарга өөрийг нь зөвхөн ёс бодож л чагнаж суугааг ойлгомогц гараа сэжлэн хаяад эндхийн цаачид үеийн үед өвөлд нь тайга руу нүүж, зунд нь тэнгис рүү буусаар ирсэн, ингэлээ гээд цөмөөрөө л сайн сайхан байсан. Одоо бол бүх хүнд муухай, ганц Шумковт л сайхан байх юм байлгүй гэж дүгнэн дуусгав.
Хабаров сурсан зангаараа ийнхүү нэмж номлов.
—Хүн хийх юм олж ядахаараа л туршихын төлөө туршилт гэдгийг хийдэг, тэгээд тийм туршлагыг шил саванд бус хүн дээр хийж байгаа бол туршигч нь эсвэл аугаа их нигүүлсэнгүй сэтгэлтэн, эсвэл цөхрөнгөө барсан адгийн шаар байдаг.
Үүгээр бүх яриа дуусаж, үүнээс хойш бригад шинэ замаар оторлож шинэ нутгийг эзэмших ёстой болов.
Плечев, Хабаров, Шумков гурав тэр өдрөө Маяканд буй нэгдүгээр суурь орохоор яваад өглөө. Хабаров тэнд нядалгааны цаа ялгаж авах, түүнийг Колымын их зам руу, алтны хайгуулчдын хүнсэнд зориулан туух ажилд Василий Ивановичид туслах ёстой байжээ. Тэгээд тавдугаар курсийнхээ шалгалтыг өгөхөөр тэндээсээ Уссурийск руу нисэх бодолтой юмсанж.
Цас багатай, ёстой ховорхон өвөл боллоо. Тарган цатгалан цаанууд хөвд элбэгтэй уудам задгай бэлчээрээр байнга тархан бэлчиж тааваараа сайхан байвч малчны хувьд явж гүйх ажил их тарина.
Жавар хайрсан дөлгөөхөн өдрүүд үргэлжилж, мөсний тошин хагартусан уур савсуулж, хөвчин тайга манаран царцаж, нүцгэн уулсын сонин янзын цохионууд цан хүүрэгтэн байна. Шөнийн тэнгэрт түг түмэн одод түгж, Тэнгэрийн заадас хурц цахилан гялалзах нь тундрийн дунд их сүрэг цааны цайварлан харагдах зам гэлтэй.
Николка хоёрдугаар сар гэхэд ажлын зав чөлөөгөөр арван дөрвөн булга хавхаар барьж, дөчин дөрвөн хэрэм буудаж, нэмэрт нь арваад үенгийн олзтой байжээ.
Николка нэг удаа өвлийн турш агнасан ангийнхаа үсийг шуудайнаас сэгсэрч асгахыг Фока Степанович хараад,
—Үгүй ер, чи ч ингээд хараад байхад удахгүй зартай булгачин болох нь ээ хэмээн шагшин өгүүлэв.
—Нээрэн хараач, анд явуулсангүй гэж гоморхож байгаагүйсэн билүү чи чинь. Гэтэл хаа хаагүй амжуулсан байна шүү дээ, цаагаа ч хариулсан, ангийн үс ч анчдаас дутуугүй олсон байна, ажиллана гэдэг чинь энэ! Ийм ажил хийсэн хүнийг магтсан ч нүгэл болохгүй хэмээн Долганов бас шагшлаа.
Малчид өөрт нь атаархахгүй, харин ч олз омогтой байгаад нь чин сэтгэлээсээ баярлаж буйг Николка харахын сацуу өөрөө бол энэ өвөл есөн цаа хөллөгөөнд сургаж чадсандаа илүү баярлана. Тэр цаанууд нь цөмөөрөө хөтөлгөөнд уриалгахан, зуларч чаргууцалдаад байхгүй агаад нэг чийрэг хөлтэй ясархаг зарь унаад явсан ч тоохгүй, номхон зөөлхөн амтай болжээ.
Аханя энэ цааг үзээд баярлан,
—Колья эр хүн! Чи ёстой жинхэнэ унааны цаа сургасан байна! Унааны цаа сургах хэцүү. Чи одоо жинхэнэ малчин мөн! хэмээн дуу алджээ.
Николка энэ магтаалд олон булга алснаасаа илүү баярлажээ.
Долганов, Фока Степанович, Костя гурав хоёрдугаар сарын шувтаргаар гучин хоосон чаргатай хөсгийн цуваа бэлтгээд хоол хүнс олж ирэхээр төв рүү одов. Чигээрээ явбал тосгон ортол хоёр зуун километрээс наашгүй, гэтэл тайгад хэн чигээрээ явдаг билээ дээ?
Николка Аханя хоёр хорин гурав хоног хоёулхнаа сүргээ маллаж, яггүй зутарсан боловч Долганов нөгөө хэд бас л жаргаж яваа биш! гэдгийг мэдэж байсан билээ.
Жингээр явсан гурав тооцоолсноосоо нэг өдрийн өмнө буюу хорин гурав хоноод хоол хүнс авчрахдаа нэгэн аймаар мэдээтэй иржээ. Нядалгааны цаануудыг Атка руу туух замд сүрэг рүү баавгай довтолсон гэнэ. Энэ сүргийг тууж явсан Хабаров ардаа яваа хөтөч нар луу тусламж хайж гүйхийн оронд баавгайг хөөж зайлуулах санаатай саваагаараа даллан, хоолой мэдэн хашгирч гуугалан амдан гүйсэн боловч өлсөж солиорсон араатан цаануудаа орхичихоод хүн рүү чиглээд иржээ... Хөтөч нар эрэмдэглүүлж гүйцсэн Хабаровыг тосгон хүргэхээр нохдоо хайр найргүй ташуурдан гурав хоног довтолгосон авч сүүлчийн удаа буудаллаж амсхийсэн цаачдын байшинд үүрээр хоолойноос нь цус сад тавиад мань эр нас барсан ажээ.
Хабаров тийнхүү ачуулж явах зуур хэнтэй ч юу ч яриагүй, ёолж гасалж туниагүй, харин шүдээ тас зуучихаад хааяа нэг ярвайн үрчийж нүдээ аньдаг байжээ. Зогсоолууд дээр нэгэн захидлыг махран бичиж явсаар нас барахынхаа өмнөхөн тэр захидлаа хөтөч нарт өгч тов тодхон хоолойгоор Николай Родниковын гарт биечлэн хүргэж өгөхийг гуйсан гэнэ. Түүнээс өөр ганц ч үг амнаас нь унасангүй.
—Тэр захидал нь энэ хэмээн Долганов ширүүн дуугаар өгүүлээд яах учраа олохгүй балмагдсан Николкад |
дөрөв нугалсан дэвтрийн гол цаасыг өгөв.
—За хүү минь, тэгэхээр ийм л юм болж дээ, одоо
ингээд манай Хабаров байхгүй болжээ гэж Фока Степанович харамсан нотоллоо.
Николка бригадын даргын гараас захидлыг шүүрэн авч майхнаас нэлээн холдсоны дараа өнцөг булан нь
үнгэгдэж үрчийж хорчийсон дэвтрийн цаасыг чичирсэн гараар задлав.
«Николка! Найз минь. Чамд ийнхүү захиа бичиж байна... Миний нартад байх хоногийн тоо гүйцсэн бололтой, эд нар маань намайг эмнэлэгт хүргэж чадахгүй, яасан ч чадахгүй, ер нь эмнэлэг ч нэмэр болохгүй, би цусаар нулимаад байгаа, энэ бол дотуур цус... Үхэх аймшигтай биш, би айхгүй байна, гэхдээ гомдолтой л байна даа, найз минь. Яг ингээд бодсон чинь энэ орчлон дээр надад ойр дотнын хүн ер байхгүй байх юм, эцэг ч байхгүй эх ч байхгүй, үнэнч нөхөр ч алга, би бүр ор ганцаараа амьтан юм. Намайг дурсан санах, өрөвдөж хайрлах хүн даанч алга. Тэгтэл Николка, би чиний тухай бодлоо.
Ганц чи л одоо миний нүдэнд үзэгдээд байна. Тэгсэн чинь сэтгэл жаахан тавирч, өвчин намдаад явчих шиг боллоо.
Николка, найз минь! Газар дор орсон хойно энэ бүхэн надад огт ялгаагүй болно, гэхдээ одоо амьд байхад, амьдарч байхад гомдолтой, харамсалтай байна. Хэрвээ би
бүрмөсөн үхэхгүй, хэн нэгний сэтгэлд, хэн нэгний бодол дурсгалд өчүүхэн өөдөс төдийхнөөр ч гэсэн амьдарч үлдэнэ гэж мэддэгсэн бол тэр хүйтэн харанхуй ертөнц рүү эгнэгт хагацан одоход надад амар байхсан... Чи намайг ойлгож байна уу, Николка? Чи намайг ойлгоно, би мэдэж байна. Энэ газар дэлхий дээр би хэнд ч их хор хүргээгүй шиг санагдана, тэгтэл сайн үйлс бүтээсэн минь бас л санагдахгүй байна... Би юун тухай бичиж байна вэ? Амьсгалахад бэрх байна, Николка! Цээжин дотор гал төөнөөд, бодол санаа төөрөөд байна. Жаахан амсхийе. Үгүйдээн энэ захидлыг дуусгачих юмсан. Амсхийс...
За ингээд дахиад бичиж байна. Хэдийн бүтэн хоног өнгөрөв шив. Би цаачдын байшинд хэвтэж байна. Бие овоо гайгүй — энэ бол эцэс гэсэн үг! Өөрийнхөө дараа үлдээх энэ гараараа босгосон шагхийсэн байшин, үр хүүхдийн аль нь ч байхгүй өнгөрнө гэдэг ямар ч атугай урамгүй юм. Архи уугаад л эрхэм гайхамшгийг хүлээж мөрөөдөж явжээ... Николка! Найз минь! Хэзээ ч, юу ч битгий хүлээж бай, өмнөө өндөр зорилго тавиад түүнийхээ зүгт шаргуу зүтгэх хэрэгтэй. Тэгвэл чи түүндээ хүрнэ, энэ л нөгөө эрхэм гайхамшиг чинь юм! Хагацах энэ мөчид би чамд юу хэлэх вэ? Николка! Архичин Хабаровын сэтгэлд хараахан бөхөж гүйцээгүй байсан цэвэр ариун очсоор би чин зүрхнээсээ асааж дарвиахыг бодсон цорын ганц хүн бол чи. Би чиний өмнө өөрийнхөө байгаагаас илүү дээр байхыг хүсдэг байсан. Николка, чи миний үнэнч нөхөр байгаарай, чамаас үүнийг гуйя! Чи одоо байгаа шигээ дандаа сайхан сэтгэлтэй, тусархаг чигээрээ яваарай, орчлонд хар муу юм ийм элбэг учраас энэ чанарыг хадгалж явах маш хэцүү шүү! Аханя шиг хүмүүстэй ойр дөт явах хэрэгтэй. Шумков ш?г хүмүүсээс хөндий яв, тийм хүмүүстэй тэмцэх цаг чамд ирнэ. Энэ бол бидэнд санагдаж байгаагаас хамаагүй аюултай, ужгирсан зүйл. Гэхдээ чамд ийм тэмцэл явуулах хүч хараахан байхгүй, хичээж байж суралцах хэрэгтэй, Николка! Тэгвээс чи өөрөө хамаг юмны учрыг олно. Бичихэд хэцүү байна. Амарзная... Үгүй ээ! Шалавлах хэрэгтэй... дахиад л толгой эргээд ирлээ, агаар дутагдаад байна. Надад аймшигтай юм алга! Коля! Чи эндээс явахын цагт миний булшин дээр архи авч очиж салах ёс хийгээрэй, би чамаас гуйж байна. Энэ бол?миний эцэс! Найз минь, чи намайг дурсаж яваарай, би гуйхын цаагуур гуйж байна, дурсаж явна шүү... Заримдаа санаандгүй чамайг гомдоож байсан бол өршөөгөөрэй... захиагаа өгч амжих хэрэгтэй. Үүрд баяртай, найз аа... намайг санаж яваарай... эрхэм гайхамшгийг чамд хүсье...»
Николка захидлыг уншаад нэг хэсэгтээ яах учраа олохгүй мод налан зогсоход хоёр нүднээс нь нулимс хар аяндаа хацар сэрүү оргиулан асгарав. Энүүхэнд хаа нэгтээ хөх цэцгий час час исгэчин, бушуу тоншголжин модны холтос самардан шүжигнэж, нэлээн алсад самарч шаазгай залхам шагширч, ойн хар тоншуул бөмбөр нүдэх мэт цуурайтуулан тожигнуулж ахуйд Николкад чихээ тас бөглөөд юу ч сонсмооргүй санагдана. Тэрээр амь эрсдсэн нөхрийнх нь дурсгалыг хүндэтгэж байгаль дэлхий юу юугүй одоо ингээд л чимээгүй болж эмгэнэл, хүндлэлийн нам гүм байдал хэсэгхэн зуур ноёрхоод ирнэ гэж хүсэн хүлээж байвч ер чимээ нь намдсангүй. Шинэс моддын дээр хаврын наран тунгалаг гэрэлтэж, хөвч тайга хаврын аясаар ирмүүн амьсгалж, жигүүртэн шувууд жиргэн дуулж, амьдрал хөврөн үргэлжилсээр.
Гуравдугаар сарын сүүлийн хагасаас цас орж эхэллээ. Заримдаа цас биш тэр чигээрээ цулгуй цагаан хана байна уу гэлтэй өтгөн бударна. Цасны ширхэг цагаан өд лүгээ адил том гэдэг нь учиргүй, салхигүй үед эгц доошоогоо алгуурхан унах бөгөөд хаа сайгүй үл мэдэг шөлөн сэвшээ сонсдож цайран байх чанх орой дээр хонхны жингэнэсэн цэвэрхэн эгшиг уянгална.
Николка тэнгэр ийм байхад цасанд хучигдаж дуугаа хураасан хар моддын дунд амьсгаа даран зогсоод цас будрахыг чагнан өөрийгөө мод буюу зэрлэг араатнаар төсөөлөн бодох их дуртай. Тэрээр заримдаа хормын төдий ч гэсэн ямар нэгэн байдлаар байгальд уусан шингэж чадах шиг болдог агаад тэгэхдээ мод, араатны аль нь ч биш, харин жигүүртэн болсон мэтээр төсөөлж, тэнгэрт хөөрөн, цав цагаан газар дэлхийгээс улам улам дээшлэн нар, од мичдийн зүг нисэж байх шиг санагдана... Гэвч энэ нь агшин төдий үргэлжилнэ. Николка тэн?эрийн мандлаас дахин газардаж, жинхэнэ хүнийхээ зөрчилт бодит байдлыг дахин мэдэрнэ. Малчид өглөө бүр майхныхаа цасыг хамгаас түрүүнд ухаж цэвэрлээд, өглөөний ундаа уусны дараа цасанд дарагдсан ачаатай чаргануудаа цанаараа хүрздэн ухаж гаргаад түлээнд явцгаана. Майхны ойролцоох хуурай моднуудыг аль хэдийн буулгаад түлчихсэн учир хуурай мод их холоос хайж, тийш нь цасан дундуур цанын гүнзгий зам гаргах хэрэг гарна.
Малчид аль хэзээний өөр нутаг руу нүүчихсэн байх ёстой боловч ийм их ачаатай хаа холдох вэ дээ? Нүүхээс урьдаар жилээр нөөцөлсөн хоол хүнснийхээ ихэнхийг байшин саваар тарааж хийх ёстой. Гэтэл цас багатай үед тэр байшин, пинд хоёр өдөрт амжиж хүрдэггүй юм чинь одоогийн энэ зуднаар бүтэн долоо хоног цасан дотор лагалдахад хүрэх эсэх нь бүү мэд, биеэ дэмий зовоож, цааныхаа махыг идэхээс цаашгүй. Тэгснээс тэнгэр арилахыг хүлээсэн нь дээр.
Гэтэл цас яльгүй сэгхийхийг эс тооцвол тэртээ дээр, энэ тэнгэрийн оройд хэн нэгэн хүн ёроолгүй шуудайтай цасыг хорсолтой махран гүвж байгаа мэт есөн хоног тасралтгүй нэвсийтэл орж байна.
—Муусайн цаанууд маань юу болж байдаг бол? хэмээн малчид санаа зовсон байдалтай бие биеэсээ байн байн асууцгаана.
—Лав л амаргүй байгаа гэж хэн нэг нь тойруулсхийн хариулахад цаадуул нь тэр даруй тосон авч,
—Нээрэн, цаанууд маань шуургалж л байгаа хэмээгээд үүнээс муу юм болоогүйг нотлуулах гэсэн мэт Аханя руу бушуухан харцгаах боловч өвгөн барайсан чигээрээ чимээгүй сууна. Малчид байдлыг мэдсээр байж ингэж сэтгэлээ, бие биеэ хуурч байгаад өвгөний дургүй хүрнэ. Гай зовлонг тойрч гарах буюу хуурч мэхэлнэ гэж байхгүй, нэгэнт муу ёроо тариад гай түүтгэр тулан ирсэн бол түүнийг тосож авахаас өөр аргагүй.
Малчид цаа нь шуургалах төдийгүй аль хэдийн үмх хөвд олж идэх гэж цасан дотор гүнзгий гүнзгий нүх ухаж байгааг сайн мэднэ. Цас дэндүү гүнзгий байгаа юм чинь! Цаа ч зовно доо! Зовно! Яадаг билээ? Цаагаа тураачихгүйн тулд, ганц ч цаа турааж үхүүлэхгүйн тулд сүргээ хааш нь туух вэ? Бас хавар болохоор яана? Цас их гэдэг чинь ус их гэсэн үг, цасны шар усаар үерлэсэн гатлашгүй гол горхийг яаж тойрч гарах вэ? гэдэг шинэ асуулт гарна. Их цасны бүсээс зайлж гарахын тулд одоо хаашаа нүүх вэ? Цаагаа хаа төллүүлбэл ха?гийн дээр бол? Энэ асуултууд эрт, орой алин боловч гарч ирэх нь лав, тэгэхлээр тэднийг хэлцэх ч хэрэгтэй, шийдэх ч хэрэгтэй болох учраас хойш нь тавьж, юу ч болоогүй мэт дүр гарган бие биеэ хоосон үгээр тайтгаруулж байхын хэрэг даанч байхгүй. Гай зовлон босгон дээр хүрээд ирсэн бол түүнийг яаж гэтлэн давахыг л бодох ёстой. Аханя чухам энэ тухай л бодож, энэ учраас л барайж суугаа билээ.
Малчид төдөлгүй юун бие биеэ хуурч тайвшрах ман- тай, цас арван нэг дэх хоног дээрээ орж, босоо хүнээс өндөр болсон авч одоо хэр нь лавссаар агаад цаашаа хэдий хүртэл үргэлжлэх нь мэдэгдэхгүй болов. Ингээд байвал үнэхээр гай зовлонтой учрахад юухан байх вэ. Гэхдээ нарийн учрыг бодох юм бол цасыг ямар ч бодлоор зогсоож чадахгүй, цасны үүлийг гараар ч зайлуулахгүй, мөргөл уншлага, их бууны буудлагаар ч зайлуулахгүй, хоолойгоо сөөтөл бахирч, духаа цоортол мөргөөд ч нэмэр байхгүй, цас хэдий хүртэл орох ёстой, тэр мөчөө хүртэл л орохоо нэг орно. Тэгэхлээр үдшийн ухаанаас үүрийн ухаан дээр гэдгийг санаж тэвчээртэй суугаад л хүлээх учиртай, дэмий холхиж тарчлахын хэрэг байхгүй аж.
Цас арван хоёр дахь хоног дээрээ зогслоо. Тэгэнгүүт хавь орчин цэвцийн цайж, нүд гялбам гялталзан гялалзав. Хаврын урь юу юугүй орох нь энэ.
Николка үдийнхээ хоолыг идчихээд хэдийнээс анасан нэг хуурай хар модоо түлшинд унагахаар гол руу зүглэв. Тэрээр мод хүртэл цанаар аль болохоор тэгшхэн жим гаргахыг мэрийж явлаа. Хөвсгөр цас амархан шигдээд түргэн явахад төвөгтэй учир Николка ус туулж яваа мэт зугуухан сажилна.
Хуурай модон дээр очоод, цавчихад эвтэйхнийг нь бодож эргэн тойрных нь цасыг гишгэж нягтруулаад сүхээ шүүртэл гэнэт хөллөгөөний ноход хуцах, хүмүүсийн шуугилдах чимээ сонсдов. Ямар нэг хүн цөхөрсөн шинжтэй хараал тавин нохдоо шавдуулж, чарганы хөндөл рүү шилбүүрээрээ тогшлох нь тодхон сонсдоно. Энэ чимээ голын цаад талын зурвас улаан бургасны чанадаас эхэлсэн бэл хошууны тэндээс гарч байна. Бэл хошуу нэг захаасаа нөгөө захаа хүртэл ив илхэн харагдана. Николка түүнийг анхааралтай нэгжин хараад битүү цагаан ?ас, хаа нэгхэн арзайх арчгар хар модноос өөр юу ч олж үзсэнгүй.
Гэтэл нохдын гийнах, хуцах сонсогдсон хэвээр. Хөтөч нар нохдоо уухайлсаар. Энэ чимээ яах аргагүй тэр хошууны тэндээс сонсдох бөгөөд харин жаахан бөглүү мэт сонсдоно. Николка бэлийг дахин нэг сайн тойруулан хараад, юу ч олж үзээгүйдээ учрыг олж ядан сониуч зан нь оволзож, дэмий л эрүүгээ чимхэлж үзэв. Чимхэхэд өвдөж байхыг бодвол мань хүн зүүдлээгүй, энэ сонсдоод байгаа чимээ бодитой байх нь. Тэгтэл нохой гасалж, үл үзэгдэх хөтөч ууртай зандраад хөсгөө зогсоолоо. Дахиад л хүмүүс ярилцаж гарав. Юу ярьж байгааг нь ялгахын арга алга, гэхдээ ямар нэг юмны тухай маргаад байх шиг. Яг энэ үес хошуун дээр жижигхэн хар толбонууд нэг ил гарч, нэг далд ороод байхыг Николка олж харлаа. Ахиулж харсны эцэст «Өө, энэ чинь хөтөч нарын лоовууз цухалзаж байна шүү дээ!» хэмээн гайхшрав.
Хөсөг эндээс холдож байх ажээ. Николка малгайгаараа даллан хашгирч гарлаа. Хөтөч нар тэр даруй нохдоо зогсоов. Нэг нь чарган дээрээ босож зогсов бололтой цасан дотроос бүсэлхийнээсээ дээш цухуйж, орчныг харснаа Николкаг үзэж түүн рүү дохин даллаад, чаргаа эргүүлэхийг гараараа занган зааж нэг нөхөр лүүгээ хашгирлаа.
Николка бүсэлхийгээр татсан цасан дундуур лагалдан туучиж, хөсгийн өөдөөс цанын жим гаргаж эхлэв. Гол өнгөрч цаад эрэг дээр нь гарвал гурван цуваа хөсөг, түүний өмнө хоёр хүн зам гаргаж байх нь харагдав. Ганц минут өнгөрөхөд Николка цыгантай төстэй нэгэн бахимхан камчадал эртэй золголоо. Тэрээр дан ноосон цамцны гадуур хуучирч гүйцсэн нэхий хантааз хэдэрч, ёстой сайхан гал улаан үнэгэн лоовууз духдуулжээ.
—Сайн байна уу, малчин гуай! хэмээн сайхь эр баярлан мэнд мэдэв.
Николка камчадалын гарыг чанга гэгч нь атгалаа.
Камчадалын араас малгайгаа шил рүүгээ буулгаж, хөвөнтэй хүрэмнийхээ энгэрийг зад ярж, хөлсөндөө норсон үснээс нь уур савссан нэгэн цэнхэр нүдэн банди арайхийн сажилж харагдана. Явдалдаа улаа бутарч, уухилж аахилсан тэр хүү Николкатай уулзсандаа бас л их баярлажээ.
Энэ хүүгийн араас хориод алхмын зайтай хэлээ унжуулсан ноход хоолой нь хэржигнэн гүнзгий цасан дундуурх жимээр хөвөх мэт зүтгүүлнэ. Эхний хөсгийг Шумков жолоодож, хоёр дахь чарган дээр Осипов, гурав дахь дээр нь Табаков Плечев хоёр тус тус суужээ. Түрүүчийн ноход гаргасан жимийн эцэст ирмэгцээ командгүйгээр өөрснөө зогтусаж, тэр дорхноо цас хомхойрон үмхлээд хэвтээд өгцгөөлөө. Плечев, Шумков, хөтөч нар цасны шуудуунд хэвтсэн нохдыг гишгэчихгүйг хичээн Николка руу дөхөцгөөв. Тэд нар ингэж уулзсандаа баярлацгаан ам өрсөлдөн тэнгэрийг зүхэцгээхэд Шумков бусдаас илүү дүрэмдэн хэнээс ч чанга хашгичиж,
—Дүү хүү, энэ тэнгэрийг хараа биз дээ, аан! Бид бүтэн долоо хоног явж байна! Нохойнхоо хоолноос хүртэл идэж эхлээд байхад энэ цас чинь нэвсийгээд л ороод байх юм! Та нарыг Хакэнжийн эхэнд хайсан чинь байдаггүй! Тэгээд өнөөдөр энэ бэлийг хүртэл яваад байхгүй бол буцаад явахаас, эс тэгвэл нохойн мах идэх хэрэг болно гэж би эд нарт хэлээд байна. Харин тэгсэн чинь золтой өнгөрөөд явчихсангүй, чи биднийг олж харсан нь яамай л даа. Нэг хүн хашгираад байх шиг болохоор нь чарган дээрээ босоод харсан чинь чи малгайгаараа даллаад зогсож байна.За ах дүү нар минь, одоо алзахгүй ээ! гэж үглэхэд Табаков үгийг нь таслан,
—Манай нохойнууд яагаад зүүн тийшээ хавиргалж зүтгэлээд байна вэ? гэж би бодоод байсан юм. Нөгөө Трезор чинь ерөөсөө цоройж цамнах нь холгүй байсан, түүнийг зандарсан чинь гайгүй болоод иртэл нөгөө нэг нь цоролзоод эхэлнэ. Зүүн тийшээ дэмий зүтгэлээд байсан хэрэг биш байна л даа гэв.
—За тэр яах вэ, Иван, өөрснийгөө зөвтгөх гээд байх юм алга хэмээн Плечев малилзан инээмсэглэж,— Та нар ч намайг эднийхний майхны дэргэдүүр сийх ч үгүй аваад явчих байсан байна, бас тэгээд нохойн махаар цатгах байсан бий. За Николка, майхан чинь хаа байна, заагаарай. Чи чинь хараад байвал мод унагахаар ирсэн хүн шив дээ, аль вэ хамжаад унагацгаачихъя гэв.
Хөтөч нар шилбүүрээр хатгахыг нь хатгаж, өшиглөхийг нь өшиглөж, арай дуулгавартай зарим нэгийг нь зандарч байж нохдоо босгоцгоов. Ноход өөрөөр харьцахыг эс ойлгох агаад хавирга нь хэрзийлцэн зовж туйлдсан хөөрхий амьтад хөтөч нарын эрхэнд орж гасалж гинасаар оцолзон босож, хударгаа чивчлэн зүтгэж, цас өрөмдөх чаргыг арай ядан чирнэ.
Гуравдугаар сарын хорин зургаанд Николка Аханя хоёр Маякан руу нэг нэг хөсөгтэй гарлаа. Аханя хөсгийнхөө түрүүнд хос хосоор нь холбосон дөрвөн цаа гаргаж, арынх нь хоёр цаанд хөнжил дэвсгэрийн зүчлээ ачиж хоёр гурав дахь чарганд хүнд нүсэр юмнуудаа ачаалжээ.
Түрүүчийн цаанууд эхлээд хөвсгөр цасыг цээжээрээ амархан зүсэж ам хөнгөн урамтай урагшилж байв. Гэтэл арваадхан минут яваад л амаа ангайн уухилж, хоёр бөөр нь түхэлзэн цулбуураа чангаагаад хөл нь хүндрэн, харайх гишгэх нь богиносоод ирлээ. Аханя ч аль хэдийн жолоогоороо савчин цаануудаа шавдуулж эхэлсэн боловч тэд нар нь хий дороо цамнаж зүтгэлэх нь олшроод задгай туурайгаараа цас цавчлан, хоёр тийшээ давхихыг оролдовч хаашаа л бол гүнзгий цасанд орчихоод нэмэр байдаггүй ээ. Тэгтэл ч түрүүчийн хос цааны зүүн талынх нь цасанд шигдэн хөл нь өвдгөөрөө нугар тусаад гэдсээрээ цасан дээр хэвтээд өгөв.
Аханя арынхаа цааг урагш нь хөллөж, цаануудаа сэлгэнэ. Гэвч сольсон цаанууд нэг их удахгүй тамирдан удаж төдөлгүй энэ нь ч унаад, тэр нь ч ойчоод босгоход илүү хэцүү болсоор.
Аханя бахардмагц явган сууж бүгшин ханиалгана. Өөрөө амсхийж, цаануудаа яльгүй амраагаад өвгөн ярвайн байж арайхийн босоод цасан дээр хэвтэж байгаа цаануудыг босгох гэж дахиад л жолоо цулбуураас нь хамаг хүчээрээ угзчиж гарна.
Аханя цаагаа хэзээний тав зургаа сольж байгаа боловч энэ нь олигтой нэмэр болохгүй, цаанууд нь дорхноо цуцчихаад болдоггүй. Аханя нүүр нь улайгаад ер нь аль хэдийн ядарч цуцсан явна. Үс нь халцарсан бугын арьсан хүрэмнийхээ энгэрийг ярж, малгайгаа ар шил рүүгээ буулгачихаад нэхий хэдрэгдэх мэт амьсгаа нь сөөнгөтөн шуухитнаад, амаараа агаар гүнзгий амьсгална.
Өвгөн жолоогоо олигтойхон дугтрах ч тамиргүй болжээ. Николка үүнийг анзаармагц өвгөн рүү очиж жолоог нь үг дуугүй аваад хүчтэй дугтрахад хэвтэж байгаа цааны эрүү шүд шажигнаад явчих шиг болов. Цаа ч ухасхийн босож толгойгоо сэгсрэн урагшилснаа бас л хэдхэн алхаад дахиад ойчих нь тэр. Николка өвгөний жолоог дахин авах гэтэл цаадах нь унтууцан,
—Наадхыгаа эвэр лүү нь цохь! Модоор цохь! гэж хашгирлаа.
Николка эвэр лүү нь модоор аяархан цохисонд цаа толгойгоо сэгсрэн дальдичсан боловч хэвтсэн чигээрээ.
—Хүчтэй цохь!! Хүчтэй!! хэмээн өвгөн улангасан бахираад цаа руу ухасхийн очиж эвэр лүү нь модоор далайхаараа далайж байгаад дэлсэж орхилоо.
Цаа дороос нь хатуу пүршээр чавхадсан мэт хоромхон зуур босон харайж толгойгоо сэжлэн сэгсрээд өвгөний араас дуулгавартай сажлав. Гэтэл удалгүй нөгөө нэг цаа нь унахад Аханягийн мод эвэр дундуур нь тас байгаад явчих нь тэр. Одоо тархи янгинасан цохилтын амт үзсэн хоёр цаа өвгөнөөс хоцрохгүй гэж хамаг хүчээрээ мэрийн зүтгэвч цас гүнзгий басхүү лагалдаж зуурах нь бэрх. Төдөлгүй буруу талын цаа дахиад зогслоо. Мод далайх үзэгдэж тасхийх чимээ гарахуйд хөсөг дахиад тавин алхам хэртэй урагшилна. Зогсоно — цохино! Зогсоно — цохино!
Цас шүжигнэж чарга хяхарч цаанууд ноход мэт аахилан амьсгаадаж, өвгөн ханиалгаж хараал зүхэл тавина. Николка бас л хараал тавин, байн байн өөрийнхөө хөсгийг орхиж Аханяд туслахаар очно.
Гэвч чарганд хөллөсөн цаанууд улам олон ойчих боллоо. Николка нэг цааг босгоод хөсгөө дөнгөж хөдөлгөхөд нөгөөдөх нь унана, түүнийг босгож байтал Аханяд туслах хэрэг болчихсон байна. Халууныг хэлэх үү! Цас чарганы уланд наалдан зуурна. Хөл гэж ширэм, ер нь хамаг бие, хэл ч, толгой ч ширэм. Даагдах юм биш. Гэтэл урагшаа ахихаас өөр арга байхгүй! Николка цаануудаа зүхлийн муугаар зүхэж, бөөр лүү нь оготор цанынхаа хошуугаар хар хүчээр өшиглөж, эвэр лүү нь модоор тас байлгана. Зарим цааны хавар аяндаа унах ёстой хэврэгхэн эвэр модоор цохиход хөсөр үсрэн ойчиж оромноос нь цус олгойдон гоожно.
—Хараал идсэн адгуусууд! Үхэж байвал таарна! Яваач! Яваач!! хэмээн Николка галзуу юм шиг хашгичин адгаж гашуун хүйтэн нулимсаа арчина.
Тэрээр унасан цааг очиж босгогчоон болоод байрандаа эргэж ядарсандаа гуйвалж туйвсаар цааш явахдаа уураа даран тайвшрахыг оролдож, харгис хэрцгий авирлан байгаадаа гайхшран өөрийгөө өөчилж, биеэ барина хэмээн дотроо анавч дараачийн унасан цааг хармагц тэр бүхнээ умартан дахин дэлбэртлээ уурлан бүх юм давтагдана. Энэ бүхнийг хар дарсан аюумшигт муухай зүүд гэлтэй. Николка цагийн баримжаа бүрмөсөн алдаж, гагцхүү урагшаа ахих дөхөх ёстой, энэ л гол зүйл гэдгийг ухамсарлаж тийнхүү цаануудаа түлхэж чангаан хашгирч зүхэн зодож балбасаар онхолдсон чаргаа босгож тасарсан оосор хударгаа залгаж илүү тэнхээтэй цаагаа хүнд чарганд, сульдаж тамирдсаныг нь хөнгөн чарганд сэлгэж хөллөсөөр зүтгэх амой. Аханя тэр хоёр үе үе явган сууж амсхийгээд цааш хөдөлнө.
Николка заримдаа санаандгүй эргэж харахад ард нь цасан дундуур гүнзгий шуудуу зурайж түүний дээгүүр өнөөдөр бэлээс нь нүүж гарсан нөгөө толгойн сэрвээ харагдана. Тэр толгой тодхон харагдаж мань хоёрын хөсөг энэ зуур урагшаа ерөөсөө ахиагүй, аалзны торонд орсон ялаа шиг нэг газраа тийчигнээд байсан мэт санагдах ажээ.
Ингэсээр явтал нар толгодын зүг хэдийн хэвийж,отоглож буухад эвтэйхэн газар ажиглаж явах хэрэгтэй болсон байв. Николка өмнө нь нэг хуурай хар мод, түүнээс цаахна зүүнтэйхнүүр нэг зулзаган шинэс байхыг үзэж «Яг тэнд л майхнаа босговол зүгээр юм даа» хэмээн дотроо хааш хэрэг товложээ. Аханя бас мөн тэгж шийдсэн бололтой хөсгөө зүүц тийш нь эргүүллээ. Удахгүй утаа, шинэсний мөчир ханхалсан дулаахан майханд орох боломж гарах нь гэж Николка ер баярласангүй, энэ тухай бодол хэзээ ч биелшгүй үлгэр домгийн зүйл мэт санагдана.
Одоо цаанууд бүр нэг нэгнээ залган хоёроороо, гурваараа цас руу тасралтгүй унах боллоо. Нөгөө сонгосон газар хүртэл дөнгөж зуугаадхан мод хэртэй үлдээд байтал толгойн хоёр цаа зэрэг уначих нь тэр. Хөсөг зогсож, тэгтэл ч хөллөсөн цааны тэн хагасаас илүү нь тэр даруй цасан дээр хэвтээд өглөө. Босоогоороо байгаа цаануудын хөл нь чичивгэнэн өвдгөөрөө нугартусан байна.
Николка үүнийг хараад туйлдаа хүрснийг ойлгож, одоо энэ цаануудыг ямар ч хүчээр босгож чадахгүйг ухаарав. Ер нь тэр хүчийг хаанаас ч авах билээ дээ? Мань эрийн өөрийнх нь хөл бас сөхөрчих гээд болдоггүй, энэ өд шиг зөөлхөн цас руу унаад өгөхөд бэлэн байлаа. Гэтэл ямар нэг арга бодох хэрэгтэй байдаг! Хөсгийн цуваа майхан барихад огт тохиромжгүй, цув цулгуй газар зогсож байна. Хоноглоход хэрэгтэй юмнуудыг зулзаган шинэс рүү өөрснөө зөөх хэрэг гарна гэж үү? Ингэх л дутсан юм шиг! Цаанууд маань энэ сүүлчийн зуугаадхан метр газрыг үнэхээр давж чадахгүй гэж үү?
Николка байдлыг цэгнэж байх зуур Аханя цаануудыг босгох гэж байдаг чадлаараа оролдон эвэр лүү нь модоор балбаж, өшигчин цанаараа дэвсэлж хазаараараа тас ороолгож, сүүлийг нь мушгин нуруу руу нь нугалж дарах зэргээр элдэвлэвч ерөөсөө нэмэр байдаггүй! Николка ингэхийн хэрэг байхгүй, нэмэр болохгүй гэдгийг мэдээд байгаа хэрнээ Аханятай элбэн цаагаа нүдэвч нөгөө хоёр цаа зөөлхөн яраглаж айдас хурсан нүд нь бүлтийхээрээ бүлтийжээ. Үүнийг харваас цаа яаж ч өвдөж байсан босож чадахгүй гэдэг нь Николкад тодорхой болсон учир тэрээр дуугүй болж жаахан хөндийрлөө.
Гэтэл өвгөн улам дордож улам уурсан хилэгнэж, цаануудаа онгод нь орсон бөө шиг улам хорсолтой нүдэж, нэг юм бархирч хашгирч байснаа гэнэтхэн саваагаа хажуу тийш нь хаячихаад цааны хошууны дэргэд сөхрөн унаж, мойног хуруугаараа уруулаас нь адтай базаж, гаслан архирах мэт хашгирснаа цааны чичвэлзэн байгаа нойтон хамрыг дайран хазаж. аймаар муухай архиран зумалж зулгааж гарлаа. Цаа хүн шиг ёолон толгойгоо сэжих төдий болсон ч байрнаасаа хөдөлсөнгүй. Өвгөн шүдээ чангалан зууж улам чанга улам зэрлэг архиран, гөлөрчихсөн зэрлэг нүднээс нь том том тунгалагхан нулимс асгаран цувна.
Николкад өвгөн галзуурчихсан мэт санагдаж мань хүн тас хөшчихжээ. Ямар нэгэн арга сэдэж өвгөнд туслах хэрэгтэй байвч Николка айсандаа болоод хөдөлж чадахгүй зогсоно. Аханягийн архирах нь аяархан бол болсоор чимээ алдаж, тэрээр шүдээ тавиад, цааны цуст хоншоороос эмээн зайлснаа гэнэтхэн нүүрээ таглаад чанга гэгч нь мэгшин уйлах нь тэр.
Николка өвгөнийг нэгмөсөн тайвширч гүйцтэл нь хүлээзнэсний дараа түүнийг дэмнэн босгов. Тэр хоёр жаахан амсхийгээд цаагаа чарганаас нь суллаж, хэрэгтэй юмсаа залуу шинэсний зүг зөөж майхнаа босгов. Төдөлгүй оройн бүрий орж буй тэнгэр өөд шингэн цэнхэр утаа бургиллаа.
Николка түлээ базаан бэлтгээд яльгүй амсхийсэн цаануудаа чарганы мөрийн шуудуунаас цас руу гаргаж толгойн бэл рүү туув. Цас жигтэйхэн гүнзгийг хэлэх үү, цаанууд өлссөн, сульдсаныг ч хэлэх үү, одоо цас ухаж хөвд олж идэхийг оролдохоос биш сүрэг рүүгээ гүйх сөгөөгүй гэдэгт Николка өнөөдөр итгэл төгс байлаа. Тэрээр цааныхаа хүзүүнд дөнгө ч зүүсэнгүй, ийм гүнзгий насанд дөнгөгүй явахад ч бэрх, хөвд малтахад бүр ч хэцүү.
Тэрээр хамаг бие нь няцарчихсан мэт амьтан майхандаа эргэж ирэв. Орчин тойронд анир чимээгүй, тэнгэрт энд тэндхэн ганц нэг од гялалзана. Энүүхэнд, дөнгөж дөрөвхөн километр орчмын зайд нэг толгой байх агаад түүний бэлд малчны отог байгаа бололтой, тэндээс нохойн дуу хүртэл сонсдон байна.
«Тэр отог руу очиж, туслуулах нэг малчин олж ирдэг юм билүү? Бид хоёр хоёулхнаа амбаар хүрч чадахгүй гэж Николка бодсоноо тэр дорхноо энэ бодлоо орхив.— Гурав дахь хүн цаанд хүч сэлбэхгүй. Харин цас нягтарвал явахад хялбар болно».
Аханя хэдийн мах чанаж цайгаа буцалгачихаад Николкаг сайхан инээмсэглэн угтлаа. Хоёул хоол ундаа чимээгүй идэж уух зуур Аханя Николкатай харц мөргөлдөх тоолонд гүн санаа алдаж гэмшингүй доошоо тонгойно. Түүний урамгүй бодлыг сарниахын тулд Николка «Спидолаа» залгатал майханд тэр даруй цаачны хөгжилтэй дуу хангинаад явчихлаа.
Хөвчин тайгын, хөвчин тайгын нутгаараа Жирэлзүүлэн жирэлзүүлэн давхина даа.
Хөвчин тайгын, хөвчин тайгын мод нь хө Жирэлзэнхэн жирэлзэнхэн өнгөрнө дөө.
Хөнгөн хурдан, хөнгөн хурдан чарга минь Цармаа дагаад, цармаа дагаад довтолгоно доо.
Хөвөн цагаан цас нь, хөвөн цагаан цас нь Архан талд минь, архан талд минь бударна даа... Аханя толгойгоо гэдийсхийн, сүүлийн үед байнга нэвтрүүлж байгаа энэ дууг анх удаа сонсож байгаа мэт хүлээн авагч руу гайхан хачирхаж харснаа дууг цааш нь сонсох тусам царай нь бүр доромжлуулсан янзтай боллоо. Тэгтэл ч энэ сэргэлэн дууг олонтаа сонссон Николка одоо мөн түүний хөнгөмсөг, тоглоом наадмын шинжтэй үгсийг тогтон бодож үзлээ. Энэ дуунд ус мөс, тэсгим хүйтэн шуурга, гүнзгий цас, нойргүй шөнө, зовлонт нүүдлийн аль нь ч алга, цаачдын нарийн төвөгтэй, хэцүү мэргэжлийн тухай хүмүүст өчүүхэн төдий болохноо ойлголт өгөх юм энэ дуунд байхгүй болохоор чухамдаа тэр чигээрээ худал ажээ.
Хөнгөн хурдан, хөнгөн хурдан чарга минь Цармаа дагаад, цармаа дагаад довтолгоно доо.
Хөвөн цагаан цас нь, хөвөн цагаан цас нь,
Архан талд минь, архан талд минь бударна даа... Хурдан морь нь ч сайхан хой!
Хул илжиг нь ч сайхан хой!
Халиун ат нь ч сайхан хой!
Хамгаас дээр нь цаа шүү хой!
Николка энэ жилүүдэд үнэн хэрэг дээрээ хэдэн удаа чарган дээр сууж явснаа санах гэж хүчлэн бодлоо.Тэгтэл дөнгөж хоёрхон удаа сууж тэгэхдээ чарганы бэлэн мөрөөр явахад л сууж явснаас биш бусад бүх тохиолдолд мань хүн нөгөө малчдынхаа адил мод, хадыг зайчлан, мөс тошин, түргэн голыг гатлан, өндөр даваа асга хад өөд мацаж, өтгөн ширэнгэ шугуй дундуур шургалж хөсөг юүгээ хөтөлж чангааж явсан ажээ...
—Аханя! Энэ дуу танд сайхан байна уу? хэмээн Николка инээмсэглэн асуув.
Өвгөн толгой сэгсэрч дууг сонсозносноо харамсан сүүрс алдаад,
—Энэ дуу ч ёстой хов хоосон юм даа... гэж үнэнээ хэллээ.


Top
   
PostPosted: Jun.16.14 3:07 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Тэгснээ өвгөн дахин тэргүүнээ гудайлгаад гүн бодолд автав. Маргаашийн тухай ч бодсон байж магадгүй, эргэн ирэхгүй залуу насныхаа тухай ч бодсон байж магадгүй, тэрээр бодох дурсах дуртай, энэ нь чухамдаа тэнхэл муутай, өвчин хуучтай өвгөний оронд хөгжилтэй чийрэг залууг харсан юм шиг болдог хоёр дахь амьдрал нь билээ.
Хоёр малчин маргааш нь арван километр зам туулж Нүхт гол хүрлээ. Голын мөсөн дээр цас нимгэн байсан учир гурав дахь өдрөө сайхь хөсөг арван таван километр урагш ахижээ. Төдөлгүй цас дагтаршин нягтарч цаанууд лагалдуулан туучихын оронд гэдсээ хүртэл шигдчихээд байх болж, хурд нэмэгдээгүй төдийгүй нойтон цас цана, чарганы уланд товхрон наалдах тул байн байн зогсож цаагаа түр амсхийх завсар тэр товхыг ховхолж цэвэрлэх хэрэг гарна.
Замд хэрэм, булганы мөр хаа сайгүй тааралдана. Хоёр малчин хандгай хэд хэдэн удаа харсны гадна байсхийгээд л голын ятуу тэр хоёроос үргэн дэрхийцгээнэ. Цайран буй шинэсэн ойд шувууд тасралтгүй баясан шулганалдана. Гялалзаж гялтганах цасан дунд улаан бургасны төглүүд ягааран тодорно. Хонин бургасны гөлөгний исгэлэн үнэр хамарт өртөн, голын мөс цөмрөн суусан байх нь хавар эхэлсний мадаггүй шинж даруй мөн.
Өнгөрсөн намар Аханя шинэ замаар оторлохын эсрэг тас зөрж байсан нь санаандгүй тэгсэн биш, малчдад ямархан бэрхшээл тулгарахыг өвгөн цаачин сайн төсөөлж байсан. Тэгтэл ч нөгөө олон бэрхшээлийг удаан хүлээх хэрэг гарсангүй. Цаа заяасан заншлаараа тэнгисийн зүг, явж сурсан үүрдийн танил замаараа гүйх гээд болдоггүй, цаан сүрэг энэ тэнгис, энэ замтай үеийн үед бэхжин батажсан бөх холбоотой ажээ.
Малчид сүргээ хоног тойрон хариулж манаж, арайхийн тогтоон барьж байлаа. Сүрэг нь үүр буурийг нь сандаасан шоргоолж шиг бужигнан буцалж, язганан давхилдаж, тэнгис хүрэх зам урууддаг голын хөндий рүү бэлччих гээд амар заяа эс үзүүлнэ. Заримдаа тийшээ явж амжсан байх боловч лагалдсан нойтон цастай учир малчид сүргээ амархан гүйцэж, буцааж уул руу хуучин байсан газарт нь тууж авчирна. Үүр цайхын үеэс цас хатууран цардмал зам шиг болдог учраас тэр үед тун хэцүү. Тийм царцанги цасан дээгүүр цаа хар эрчээрээ давхидаг учир жижүүрлэж байгаа малчид хөндий рүү амдан бууж, толгодын бэлээр нааш цааш харайлган цаагаа хөндий рүү алдчихгүйн тулд саваагаараа хар мод балбан, хашгирч гуугалан буцааж үргээхийг хичээнэ. Гэтэл нөгөө адсаганууд чинь заримдаа аль нэг завсраар яаж ийгээд гарч зугтах нь бий, тэгвээс царцсан цас цөмөрч бутарч эхлэх хүртэл мөн ч олон километр газар араас нь хөөх хэрэг гарна. Тэгж хөөцөлдсөний эцэст сульдаж цуцсан малчид майхандаа туйвалж гуйвсаар ирдэг билээ.
Ялангуяа шинэ малчин Афоняд яггүй хэцүү байлаа. Николка түүнтэй хэд хэдэн удаа хамт шөнийн жижүүрт гарсан агаад нөгөөдөх нь бөхөж байгаа түүдгийн хажууд байсхийгээд л нам унтчихсан байна. Тэрээр,
Эй Афоня! Босоорой, Афоня! Босож үз. Мөд үүр цайна, цаа маань одоо доошлоод эхэллээ хэмээн нөхрөө дугтчин сэрээнэ. Цаадах нь,
За тэгье, бослоо, одоо бослоо... гэж уриалгахан хэлсэн хэрнээ унтсаар л байна.
Николка Афоняг өрөвдөн, тээнэгэлзэсхийн зогсоход цаанууд нь үүрийн бүрийгээр царцсан цасан дээгүүр хөдөлж эхлэх нь тодхон сонсдох тул мань эр зориг орж, унтаж байгаа нөхрөө шийдэмгий сэрээнэ.
За нөхөд минь, цаагаа төллөтөл нь тогтоож байх л гол нь шүү хэмээн Долганов ядарсан малчдаа тайвшруулж,-- Мянжгууд тугалчихвал гүйх нь багасаад ирнэ. Энэ анхны жил л тогтоогоод авах чухал, тэгвэл дараа нь дасчихна. Мянжиг энэ удаа энд төллөчихвөл хойтон бас л ийшээ тэмүүлнэ, нялх төлийн тухайд гэвэл тэнгис орох замыг ерөөсөө мэдэхгүй амьтад болно гэхэд Аханя ханиалгаа дараад,
—Окси, үгүй ер! Михаил, чи ерөөсөө буруу юм ярьж байна. Энд гарсан хугашнууд ч гэсэн тэнгис орох замыг хожим олох л болно. Тэр хугашнууд тэнд ерөөсөө очиж үзээгүй ч гэсэн үүнээс урьд юу байсан, юу байгаагүйг тэртэй тэргүй сайн санаж байдаг юм, өвөө эмээ нь хаашаа явж байсан байна, ач нь тийшээ явна, гуч нь тийшээ бас явна, энэ цаа гэдэг амьтан чинь тийм ойтой байдаг юм гэж зөрөв.
—Зүгээр Аханя, хамтрал энд давс, зөндөө давс аваад ирнэ, тэгээд цаа давсны амт аваад л шинэ нутагтаа ганцхан жилд дасаж орхино хэмээн Долганов тайван хэрнээ итгэлтэй дуугаар өгүүлэхэд малчдын сэтгэл тайвширна.
Николка «Өвгөн уймарч байна, ер нь өвөгчүүл дандаа уймраа байх юм, үглэж л байх нь таарсан улс» хэмээн бодлоо.
Гэвч өвгөн уймарч сандарсан хэрэг огт бус, тэрээр юу ярьж буйгаа мэдэж байгаа билээ. Мянжгууд нь яг төллөхийнхөө өмнөхөн цөмөөрөө нийлээд хашгирч гуугалах харуулын хүмүүсийг тойрон галзуурсан мэт юунаас ч айхгүй хөр цас, шавар шалбааган дундуур давхих нь давхиж, сажлах нь сажилж тэнгисийн зүг хөндий уруудан тэмүүлцгээлээ.
Сүргээ хормын төдий ч харуул манаагүй орхиж болохоо байсан тул малчид унтах амрахаа умартан өдөр шөнөгүй цаагаа эргэж байхад нэмэрт нь саяхнаас ичээнээсээ гарч буй залуу баавгайнууд амар заяа үзүүлэхээ болилоо. Ойртож яваа баавгай үзэгдвэл сүргийн хоёр талаар харуулдаж байгаа малчид дээш нь нэг хоёр хий буудахад нөгөө араатан голдуу л эргэж зугтаадаг боловч заримдаа сүрэг рүү шууд дайрдаг баавгай тааралдах тул тийм нэгийг нь алахад хүрнэ.
Николка тэнгисээ улам олон дурсах болж, тийш нь даллан дуудаад байх шиг. Чад падхийн ноцож буй түүдгийн дэргэд зүүрмэглэн суухад уулсын нүцгэн халцгай хярд салхи шуугиж байх нь тэнгисийн давалгаа эргээ алгадан байх шиг санагдана. Бусад малчин ч тэнгисээ санаж байгааг Николка төдөлгүй ойлгожээ.
Маяканы нуруун дээгүүр тэртээ өндөр тэнгэрт тайгын галуу гурвалжлан нисэх нь сүүтэгнэн харагдана. Малчид нисэн одох жигүүртний сүргийг гэдийхээрээ гэдийн чимээгүй ширтэнэ. Тэгтэл ч шовх сарьдаг уулсын цаагуур гурвалжилсан цуваа замхран далд орж, эзэнгүй тэнгэр өнчрөн үлдэх мэт намуухан цэлийнэ.
—Тэнгис рүү нисээд явчихлаа гэж Долганов өгүүлэхэд атаархсан янз илхэн мэдэгдэв.
—Тийм ээ, тэнгис рүү одлоо хэмээн Фока Степанович гунигтайхан нотолж өгүүлэв.
Яагаад ч юм бэ, цөмөөрөө санаа алдаж дор бүрдээ бодол болжээ.
Энэ хөвчид нар шарах нь ер бусын илчтэй, ялангуяа нөмөр газарт бол нарны цоонох илч улайссан зууханд тулаад очсон мэт төөнөнө.
Уулсын энгэр өврийн цас харсаар байтал хайлан шуугдаж, харин арын ангал хавцлын цас огт хэвээр аж. Гэвч харахад л ийм байгаа болохоос биш зузаан хунгарласан цасны доогуур тоо томшгүй олон ус горхи ялан дийлэгчийн амьсгаагаар шуугиж байгаа билээ. Малчдын нүүр гар гар салхинд жигтэйхэн харшжээ.
Эмгэгтэй хугаш харуулдсан хэрээ сүргийн дээгүүр байнга эргэлдэн заримдаа баавгайд бариулсан цааны мах тэдний зууш болно. Тайгын баавгай тэнгис орчмынхоос хамаагүй догшин ширүүн, ихэнхдээ хүн үзээгүй байдаг учир хүнээс айх нь битгий хэл дайрах гэж оролдох нь элбэг. Тэр баавгайнуудыг хүний замаас зайлдаг болгож сургах хэрэгтэй учир малчид чухамдаа баавгайн эсрэг дайн зарлажээ. Хагас сар болоход майхан тойроод есөн баавгайн арьс дэлгээтэй байлаа. Аханя хоёр, Фока Степанович гурав, Долганов гурав, Костя нэгийг?алжээ.
Николка цаадуулдаа атаархан баавгай алахыг мөрөөдөн байвч нэг л аз нь таарахгүй байлаа. Тэгтэл ч нэг аяс нь таарлаа. Николка Долганов хоёр өглөө жижүүрийнхээ халааг аваад нэгэн жалганы хойт ар дээр зогсоод хавийн уулсыг дурандлаа. Николка ханатал дурандчихаад дурангаа гэрэнд нь хийж жалганы ёроол руу зүгээр л нэг харснаа сэрдхийн цочжээ. Тэртээ дор цасан дундуур гүнзгий шуудуу татуулан нүсэр том хар баавгай аажуухан гэлдэрч явна. Баавгай жалгыг хөндлөн гараад сүрэг рүү ойртон айсуй ажээ.
—Баавгай! Баавгай айсуй! хэмээн Николка айх гайхах зэрэгцэн дуу алдаж доош нь гараараа заав.
—Чи тэгээд юундаа шуугиад байгаа юм бэ? гэж Долганов дурангаа бушуухан далд хийх зуур өгүүлж,— Хөөгөөд оч! Юундаа зогсоо вэ? Хөө! гэж хэлчихээд өөрөө тэр даруй таягаараа хүчтэй хатгаад гулган доошлов.
Цас ихтэй, шалбаагтай газар богино бахим хөлтэй баавгай зоогдоод хөдөлгөөн муутай учир цанаар хөөж очоод араас нь буудаж алдаг тухай Николка малчдын ярианаас сонссон билээ. Гүйцэгдсэн баавгай эсвэл хүний өөдөөс дайрдаг, эсвэл өөрийнхөө мөрөөр буцаж цас нь нягт бөгөөд нимгэн уулын хажуу руу зугтаах гэж оролддог, тийм баавгайн хөлд өртвөөс ёстой хөөрхий болно гэж мэд.
Николка энэ бүхнийг хоромхон зуур сэргээн бодохуй энэ хооронд Долганов хэдийн налуу арын дунд хэрд гулсаж яваа харагдав. Тэрээр газарт наалдчихсан хөлөө салгаж, хүчлэн таягдсаар бригадын даргын араас жирийлгэж, түүнийг гүйцэж түрүүлсэн авч цанаа баавгайн мөр лүү чиглүүлэн хар хүчээрээ таягдсаар байв. Тэрээр «Бушуул! Бушуул!» хэмээн өөрөө өөрийгөө шавдуулна. Толгойн бэлд цана нь хайлмагтсан хөр цас руу шигдчихлээ.
—Мөрт нь ойрхон явж болохгүй! Мөрөөс холхон, зайдуу яваарай!!! гэж Долганов хашгирлаа.
Гэвч Николка түүнийг эс анзааран хэдийн баавгайн мөртэй зэрэгцэн гүйж явлаа. Тэрээр бүр хор шар нь буцлах мэт улам хурдална. Баавгай хэдэнтээ хулчганан эргэж харснаа хурдаа нэмэн шогшуулж цагаан хөөсөнд умбах мэт цас руу нэг далд орж, нэг ил гаран майхганахыг Николка үзээд улам ааг орж «Гайгүй ээ, чи зайлахгүй! Чи зайлж чадахгүй!» хэмээн заналаа.
Анчин араатанд ойртсоор. Араатан ч удалгүй үүнийг мэдэв бололтой огцом эргэж нэгэнтээ архираад анчин руу үнэмшмээргүй шалмаг дайрч ирлээ. Николка суурьтайхан зогсож аваад юу юугүй дүүлэх мэт айсуй яваа баавгайн оволзон буй дух руу карабинаа шагайж байгаад буудваас араатан үхэтхийн унаж хөдөлгөөнгүй болов. Николка замгаа татаж хаагаад дахин нэг буудсанд баавгайн сахлаг үсэнд сум нь шалхийх сонсогдсон боловч араатан татвасхийсэн ч үгүй, аюулт хумстай савраараа цас манаруулж самардсан ч үгүй, духагар толгойгоо цас руу ****** чигээрээ анчны өмнө бөөн хар юм хэвтэнэ.
Энэ бүхэн түргэн зуур, ердийн юм шиг болсныг хэлэх үү, Николка айх, баярлахын алиныг ч амжсангүй, гагцхүү чих нь шуугих агаад мань хүн энэ үсэрхэг бул хадыг харахдаа цасан дороос цухуйж буй хэлбэр дүрсгүй энэ овгор хар юм хэдхэн хормын өмнө сэтгэлд багтамгүй их хүч, хурд, хорслын цогцлол байсан гэдэгт үнэмшиж ядна... Энэ чинь зүүд биш биз? Николка эргэн харвал карабинаа мөрлөн үүрсэн Долганов толгойн бэлээс өөр лүү нь дөхөж явна. Бригадын дарга сэтгэл хангалуун толгой дохиж байхыг үзвэл мань хүн, Николка Родников л энэ хүчтэй, хурдан, догшин араатныг алчихаад, тэр нь нэгэн ой тойнд оромгүй жигшим муухай хүчинд базуулж хумхиулсан, ямар ч аюул байхгүй үхдэл болоод өөрийнх нь хөл дор хэвтэж байгаа байх нь. Харин энэ баавгайг цааш нь яах вэ гэдэг тухайд Николкагийн хувьд баярлах ч юм байсангүй, сониучирхах ч юм байсангүй.
Зогсоо чөлөөгүй хайлж байгаа цасны уснаас оволзтол үерлэсэн олон гол горхи цаанд, ялангуяа хугаштай мянжигт давж туулахын аргагүй саад болжээ. Тэнгис орох сүргийн зам нэг хэсэгтээ хаагдах нь энэ. Цаанууд тайвширч хаашаа хамаагүй давхилдахаа больж, малчид ч сая нэг сэтгэл амсхийлээ.
Хакенжа голын хөндийн нам дор газар тэр аяараа цасны усанд автжээ. Үдээс хойш өдрийн дулаан оргилдоо хүрэх үед усны үер онцгой нэмэгдэнэ. Урцны хажуухнаар урсаж байгаа горхийг өглөө нар мандахын өмнө малчид амархан харайж гарч байсан бол үд гэхэд энэ горхи хүн битгий хэл ачааны адуу хөл алдмаар улаан хоормог болон оволзон шуугина. Малчид хоёр километр хэртэй өгсөж байж түүнийг тойрч гарна. Харин нар баруун тийш хэвийх тусам горхины дуу шуугиан намдан намдсаар маргаашийн нарнаар дахин сэрж үд дундынх шигээ ?аагин оволзохын тулд үүр шөнийн зааг дээр бүр номхроод явчихна.
Сааралтсан хар модон ой тун сая соёолсон шилмүүсэндээ ичингүйрэн нуугдаж, алсаас харахад тайгыг тунгалаг цийлгэр ногоон туяа бүрхсэн мэт агаад бэл хөндийн хараахан хайлж гүйцээгүй цагаан цасан толбо, тоо томшгүй олон гол горхины хоорондуур одой хусны бут сагсайтал гөлөглөж, тийнхүү нялх ногооны үнэр цас, шар усны үнэрийг даван ханхлах боллоо.
Долганов Николка хоёр зургадугаар сарын сүүлчээр нэгэн шөнө гурван цагт босож хоол хүнсээ аваад урцнаас гарч, алсад цэнхэртэн байх уулсыг зорилоо. Гарсан хугашныхаа тоог хамтралд мэдээлэх цаг болжээ. Шумков зав байхгүй учраас түүнийг ирнэ гэж хүлээлгүй хугашаа өөрснөө тоолох хэрэгтэй гэж тэрээр бүр дөрвөн сард малчдад анхааруулсан билээ. Одоо яая гэх вэ, өөрснөө хий гэсэн хойно өөрснөө л хийхээс. Мэдээний товчоо ч хөнгөхөн л дөө, харин төв орох зам урт, цаг хайран.
Ан амьтдын шавааралдсан мөр нэгэнт татарсан гол горхины тулах эрэг рүү нэг ойртон, нэг холдоно.
—За, пингээ хүрэнгүүтээ л энэ горхийг бүр орхино, давааны цаана Хабата гол байгаа. Хабата гэж манай хэлээр халзан гэсэн үг. Хабата голоос тэнгисийн хөвөөнд байгаа Иреть толгой харагдана. Малкачаны адагт Броховын загасны комбинатын хавьд адууны хороо бий,тэнд Купцов Яким гэж нэг хараалын бунхан мордвин аж төрдөг юм. Гэхдээ эр хүн шиг эр, тэднийд заавал цай ууцгаана. Мань хүн адуу малладаг юм, тэднийхээс Брохово ойрхон, гучаадхан километр. Чи бид хоёр хоёр зуун тавин километр замыг хоёр хоногт туулах ёстой, тэгээд тосгонд нэг хоёр өнжинө, алмайрч суух зав байхгүй. Бидэнгүйгээр манайхан бүр эргэлдэж гүйцнэ, бид энэ отрын шинэ замыг шал дэмий зөвшөөрчээ. Васька нэг л залилаад байна, лав л бэлчээрээс болж тэгээгүй, миний зүрх нэг л мэдээд байна... гэж яриад Долганов чимээгүй болж ярихын аргагүй түргэн алхлав.
Эргэн тойрон наранд гийсэн цайвар ногоон шинэсэн ой налайж, түүний дээгүүр баруун зүүнгүй явган ширэнгэний ногоон хажлагатай халцгай оргилууд нь нэгэн зүгт ханарсан эгц шовх сарьдгууд бодлогошрон дүнсийжээ. Тайга хэн нэгнийг энхрийлэн бүүвэйлэх мэт намуухан шуугиж, түүний аясаар сонсдом төдий харгиалан буй голын болор мэт тунгалаг уснаа мөнгөлөг хадар загас сэлүүр нь чичирхийлэн зогсож байна. Булгийн ус лугаа адил ариухан агаар амьсгалмагц хамаг биеэр сэрүүцүүлэн тархаж, Николкад амьсгалах биш агаар залгил? байгаа мэт санагдана.
«Амьдрал гэж гайхам сонин зүйл юм! Хүн гэдэг амьтан гүйж харайгаад л, зовж зүдрээд л, аль нэг юманд сэтгэл дундуур, аль нэгийг эрж хайгаад л. Чухамдаа юу хайх вэ дээ. Хамгийн гол баялаг ой тайга, уул нуруу, энэ цэнхэр тэнгэр, гол горхи, хүний амьсгалж байгаа цэвэр агаар энэ тэр чинь энэ байна. Энэ бүхэн багадна гэж үү? Хүнд өөр юу хэрэгтэй юм бэ?» хэмээн Николка бясалган эргэцүүлнэ.
Үд дундын үед хар модны холтсыг хуулсан хуучин оромнууд замд нь үзэгдэж эхэллээ. «Тэгэхлээр пин удахгүй хүрэх нь» гэж Николка таамаглалаа. Тэгтэл ч үнэхээр газраас тээр өндөрт пингийн дээвэр цухуйв. Дөрвөн шон дээр барьсан, цагийн эрхшээлд харласан ч гэсэн бөх хэвээрээ, зуугаас доошгүй жил эдлэхээр тооцоолсон пагдгар пин билээ.
Түрүүлж явсан Долганов гэнэтхэн үүрч явсан карабинаа бушуухан мултлаад суунтусав. Николка түүнийг дуурайж мөн суунтуссанаа сая болгоомжтой өндийж бригадын даргын харж байгаа зүг рүү харлаа. Пингийн дор нэг баавгай хөл нь дээшээ тэрийчихсэн гэдэргээ хараад хэвтэж байх агаад хоёр бөөрнийх нь арьсыг махыг нь гартал хуулж, шийрийнхийг нь тууш тууш цуулаад навсайтал унжуулчихсан, хавь орчных нь гишгэлэгдэж, цус хатсан газар дээр бөөн бөөн туг үснүүд, өмлөж хаяад наранд харласан хэсэг хэсэг мах хэвтэж харагдана.
Николкагийн ар гол руу хүйтэн оргиж Долганов руу өөрийн эрхгүй ойртон очиж винтовынхоо бариулыг базлаа. «Энэ аварга том баавгайг ямар аймшигт амьтан хүүлчихээ вэ? Дэргэд нь байгаа юм биш биз?..»
Малчид хавь орчныг түгшүүрлэн нэгжин харж чих тавин чагналаа. Хөх цэцгий амар жимэр шулганалдан, ой санаашрах мэт дүнхийнэ. Тасар татуулсан баавгайн махан дээр ялаа буцална.
Малчид буугаа бэлэн барьсаар пин рүү бүүр дөхөж очив. Пингийн шон цус, тосонд будагдаж баавгайн хумсанд урагджээ. Энэ нь дугуй соёо нь хугарсан асар том эм баавгай байлаа.
Долганов эмгэнэлт явдал болсон газрыг шинжиж үзээд,
—Энэ чинь эрэгчиндээ бариулчихсан юм байна гэж итгэлтэй өгүүлэв.
—Яалаа гэж ингэж алдаг байна? Одоо чинь баавгайн орооны үе шүү дээ. Эмийгээ ингэх нь байтугай, түүнээсээ болж эрэгчингүүд нь хоорондоо уралцах ёстой гэж Николка гайхаж хоцров.
—Тэгдэггүй явдал бас бий. Заримдаа хөгшин баавгай хардаж эмэгчингээ алдаг юм. Яг үнэн шүү, чи үнэмшихгүй байна уу? гэж Долганов Николкагийн эргэлзсэн харцыг үзээд гоморхон өгүүлэв.
—Баавгай хардана гэж байх уу даа? Хүн биш шүү
дээ...
—Байлгүй яах вэ! Чи тэгж ярихын хэрэггүй. Баавгай гэдэг чинь хүн шиг ухаантай амьтан. Нэг эмэгчиндээ дурлачихвал жил болгон ороо нь орох үедээ түүнийгээ хайна, тэгээд зөвхөн түүнтэйгээ л зугаална. Тэр эмэгчин нь өөр баавгайтай зугаалах ёсгүй. Эм нь эхнэр, эр нь түүний нөхөр юм шиг. Харин эм нь хүлээж тэсэлгүй өөр баавгайд гишгүүлчихсэн байвал эр нь ирэнгүүт үнэрлээд л аль хэдийн өөрөөс нь урваж хөрвөснийг нь андахгүй мэддэг амьтан. Тэгээд цаадхыгаа барьж, арьсыг нь ингээд тууз туузаар нь хуулчихдаг юм.
Зодолдож байхдаа ёстой муухай бархиралдана. Сонссон цагт үстэй толгой өрвийгөөд явчихна шүү дээ.
За эндээс явцгаая, уул нь эндээ цайгаа ууя гэж бодсон юм, одоо даваан дээр гарч байж л гал түлсэн нь дээр боллоо.
Хоёр малчин замаас гарч уулын халцгай өөд авирцгаалаа. Замд нь байн байн цастай мөргөцөг тааралдаж тэр болгоноос уугаад уугаад ханамгүй цэнгэг хүйтэн ус чулуу даган гожгодно. Нэг тийм усан дээр мань хоёр хагас цаг хэртэй амсхийлээ. Жижигхэн гал асааж, сэнжтэй аягандаа ус буцалгаж, цайныхаа аагийг өөр өөрийнхөө санаснаар тааруулж идээшлүүлээд хөрж байх хооронд нь хулд загасны хуурай борцыг ясны царцсан тосоор амтлан идэцгээв.
Малчид усны хагалбар уулыг даваад нэгэн эгц хавцлын орой дээр ирж туйлын цагаан шөнөтэй золгов. Цайгаа түргэн пурхийлгэж, оройн хоолоо идээд эрээн даавуугаар хийсэн шумуулын хамгаалалт саравчаа босгож, бутны мөчир зулж дэвсээд тэр даруй нойронд автлаа. Нам гүм, сэрүүхэн шөнө болов. Сайхь хоёр өглөө нь хөндий рүү буумагц түймэрт хуйхлуулсан нутагт орж, өдөржин тийм газраар явахад Николка энэ завсар шувууны жиргээн, араатны хөлийн чимээний алийг ч хүний урманд сонссонгүй, ганцхан ч болохноо ногоон мөчир үзсэнгүй, гагцхүү хаа нэгхэн үнсэн дороос өлөн цайвар ногооны шилбэ цухуйсан байх агаад энд тэндгүй хүрэн хөвд сааралтана. Модны нүүрс байн байн хөлийн уланд шажигнаж, үнс пүргэн хамар загатнуулна. Үхмэл хөсрий хар моднууд, хар хожуулууд, үнс хөвд өвс л үргэлжилнэ. Энэ бүхнийг хүүрийн газрынх лугаа адил анир чимээгүй байдал нөмөрчээ. Чухам энэ учраас ийм үхширмэл орон зайд явж байхад, бурхны авралаар орчлон тэр чигээрээ ийм бус, энэ бүхэн тун удахгүй дуусахдаа л нэг дуусаж, хүний замд давирхай, мөөг сэлтийн тан?аг сайхан үнэр ханхалсан, шувууны шулганаан, учир битүүлэг намуухан дуу чимээгээр дүүрсэн түнэр ногоон ой заавал тааралдана гэж бодохуйд тэр бодол ер бусын баяртай, аз жаргалтай, гэгээн саруул болдог буюу.
Долганов Николка хоёр амласан ёсоороо долоо хоногийн дараа Маяканд буцаж ирэхэд эднийг нөхдөөс нь гадна ялаа шумуул, зуны отрын үе эхэлсэн болохоор улигт хар ажил нь тэсгэлгүй хүлээж байв.
Өмхөрсөн хожуул, унуул мод зэргэлсэн задгай гал урцны эргэн тойронд өдөр шөнөгүй утаа баагиулж цаа энэ майг бараадан ялаанаас амь зогоож, малчид ч мөн энд тугалаа имнэж, этэр, дасван энэ тэрээ хөнгөлж, унаа хөллөгөөнийхөө цааг барьж авч, хүнсэнд зориулан зарь төхөөрч, хамаг ажлаа энэ утаанд хийнэ. Нядалсан цааныхаа махыг тошин мөсөнд хадгалан, хэрэв тийм мөс байхгуй бол урцандаа гал тулж утна. Цөцгийн тосоо гурил дотор хадгална. Гуравдугаар сард пин дотор гурилд хийсэн цөцгийн тосыг халуун зунаар гаргаж ирэхэд тун сая хөргөгчөөс авсан мэт шинэхэн бөгөөд хөлдүү чигээрээ байдаг билээ.
Гэтэл энэ зуны бүгчмийг хэлэх үү, ангал хавцлын жижигхэн булаг уснууд цөм хатаж ширгээд, өвс ногоо цагаас өрсөн гандаж, хөлд өртсөн хөвд шажигнан шар нунтаг болж бутарна. Заримдаа ангаж аахилсан тайгын дээгүүр тэртээ дээр сэмжин цагаан үүл алгуурхан нүүж, дооглох мэт горьдоосноо алга болж, дахиад л оройгүй хоосон тэнгэр мэлтийгээд байх нь тэр.
Халуун шатсан үд дундын үед шувууд хүртэл дуу шуугаа хурааж, өлөнт намаг бараадан, навч ногооны авралын сүүдэрт хоргодно. Шумуул мөн нэг тийшээ алга болж, гагцхүү соно л босоо, хэвтээ, хөдөлж байгаа бүхний дээгүүр эрээлэн нүүгэлтэж тарчлаана. Малчид ийм цагаар малынхаа ажлыг орхиод урцандаа ирж, өдрийнхөө ундыг ууж нэг хоёр цаг амарцгаана. Николка Афоня хоёр үдийн хоолоо идчихээд чармаа шалдагнаж, соныг бажгадан үргээсээр булгийн хүйтэн усаар өөрснийгөө яаран сандран шавшина.
Ийнхүү усанд ороход бие сэргэн алжаал тайлна. Николка бусад малчныг усанд оруулах гэж уриалсан боловч цаадуул нь хүйтэн уснаас айгаад залуусын баяр хөөр болцгоож байгааг ер тоогоогүй учир тэр урилга нэмэр болсонгүй. Тэд «Усанд орцгоож л бай, шуухниа тусахаараа та нар мэднэ ээ, гайгүй» гэцгээнэ.
Николка дөнгөж өдрийнхөө тэмдэглэлийг бичих төдийхөн зав гардаг учир ном уншихаа бараг больжээ. Гэхдээ унтаж босмогц урьдын адил хүнд чулуугаар дасгал хийж гараараа газар тулан суниахын зэрэгцээ Афоняг хаа нэг гуйж барилдана. Афоня тийм жулдрай банди биш ч гэсэн Николка түүнийг төвөггүй дал шороодуулдаг тул энэ нь түүнд доромжлол шиг санагддаг бололтой, тэрээр Николкатай барилдахаасаа тун их хойргоших болжээ. Николка удалгүй овтой арга олж Афоняд ойчиж өгөөд байх болсон нь хэрэг болж цаадах нь дуртай барилдаж эхэлжээ.
Афоня цаачны хүү болохоор овоо түргэн мэргэшиж байв. Тэрээр сайхан сэтгэлтэй, инээмсэглэх дуртай, хийх юмаа сайн хийдэг тул малчдын сэтгэлд дорхноо нийцжээ. Нүүдлийн амьдрал, ой тайга, түүнтэй холбоотой бүх юм Афонягнйн сэтгэлд нийцэж байгаа нь илт. Нар жаргасны дараа тайга руу шуурга мэт оволзон бууж ирдэг шумуулд шавуулчихаад ядарсандаа хөл дээрээ тогтож ядан байхдаа ч гэсэн мань эр амар заяа үзүүлэхгүй дайраад байгаа шумуулыг үргээж «Үгүй, ингээд шавчихдаг чөтгөрүүд шүү, үхэх сөгөө өгөхгүй юм» хэмээн уур уцааргүй хээвнэг өгүүлнэ.
Тайгад тэр болгон дуран хэрэглэхгүй, уулын нүцгэн халцгай, бэл газраас л хараа сайтай, бусад ямар ч газарт тайга тэнгэрийн хаяаг халхалчихна. Ийм байдалд мөр шинжээчийн мэдлэг дадлага маш чухал. Малчид бэлчээрийн захаас гарсан ганц ч болов цааны мөр анзааралгүй өнгөрөхгүйг хичээн голдуу л газар шагайж явна. Зуны цагт тайгаас ганц нэгээрээ тасарсан цааны мөр олно гэдэг амаргүй ажил, тийм мөрөөр олон километр явна гэдэг бүр ч хэцүү. Хөвдөн дээр гарсан цааны мөр гурав дөрвөн жил танигдам хэвээр байдаг ахул чулуурхаг хатуу хөрсөн дээрээс мөр олж харахын тулд онцгой анхаарал шаардагдана.
Малчид долдугаар сарын сүүлчээр болзсон газраа Шумковыг хүлээж ядан байвч горьдсон хугацаа цөм өнгөрч наймдугаар сар гарсан атал мань хүн байдаггүй чигээрээ.
Малчид Шумковыг тийнхүү хүлээж тэсэлгүй Зүүн Нүхт голын эх өөд нүүцгээв. Яг энэ өдрөө хөллөгөөний цаануудаа тавиагүй дээрээ хоосон богцнуудаа ачиж аваад Аханя Николка хоёр үлдсэн хүнснийхээ зүйлийг олж ирэхээр Маяканы пин рүү хоёр цуваа хөсгөөр гарлаа.
Маргаашийнх нь үдийн алдад пиндээ хүрч ирэв. Пингийн ойролцоо голын хөвөөн дээр хайгуулчдын майхны яс мод байхыг мань хоёр олж үзэв. Энд тэндгүй сонин цаасны өөдөс, консервны лааз, хар цаасны тасархай, уулын бэлээс авчирсан чулуу, юу ч үгүй урж тасдсан цамц, хамхисан хусуур хүрз, ишгүй ёотуу энэ тэр хөглөрөн байна.
Николка отог буурийг сайтар эргэцүүлж хараад энд нэг нохой, гурван морьтой дөрвөн хүн байжээ гэж дүгнэв. Энэ рүү хайгуулчид Атка голоос ирсэн байж магадгүй, эсвэл Нявленгиний татмаас нуруу давж ирсэн байх.
Николкаг отог ажиглаж байх зуур Аханя өөрийнхөө цаануудын ачааг буулгачихав. Тэрээр отог руу ойртож явахдаа бэрзээнтэн түрийтэй гутлын өсгийн мөр олж харсан агаад хог новш хөглөрөн, ямар ч шаардлагагүй байхад мод цавчиж унагаасан энэ тэрийг бүр холоос мэдээд дургүй нь хүрч явсан бол пингийн дөрвөн хөлийг баахан шулж цавчсаныг үзээд бүр гутарчихжээ. Тэр хавьд нь цавчдас, зомгол байхгүйг үзвэл гал ноцоох гэж пингийн хөлийг шулсан байх нь! Баавгай хүртэл хөнддөггүй, бүхэл бүтэн зуун жил болсон пин сэн...
Өвгөн тайвшрахын тулд явган суугаад ярвайн байж тамхиа асаан хоолой хорсгосон гашуун утааг гүнзгий гэгч нь сорлоо. Аханя «Энэ улс пинд авирч орсон хэрнээ явахдаа шатаа зайлуулахыг мартчихсан байх юм. Пинд шат тавиастай орхиж яаж болох вэ дээ, нохой зээх шатаар амархан дамжаад пинд орчихно шүү дээ. Нохой зээх хамаг хүнсний зүйлийг баллачихна гэж энэ хүмүүс мэдэхгүй гэж үү? Мэддэгсэн бол юунд ингэж орхих билээ. За тэр ч яахав, пингээс хоол хүнсээ түргэхэн буулгая» хэмээн харамсан бодов.
—Николка! Чи тийшээ авираад орсон хэрэгтэй хэмээн өвгөн пин рүү заагаад,— Манай энд зогссон болно оо, хүнс хүлээн авсан болно оо. За юу? гэв.
—За за, Аханя.
Николка шатаар түргэн авирч пин рүү орлоо. Харанхуйд нүд дасмагц харвал пингийн дөрвөн булан хов хоосон байх ажээ. Нүдээ арчин байгаад харвал мөн л хоосон! Тэртээ буланд хоёр шуудай гурил, нэг авдар ёотон байсан, тэр буланд энэтхэг цай, шүдэнзтэй цайран хайрцаг, тэр хайрцган дээр нь лаатай өөр нэг хайрцаг, түүний баруунтайхан нарийн гоймонтой цаасан уут байсан, энэ орох нүхний яг хажууд намрын улиралд хэрэглэхээр зэхсэн цоо шинэ даавуун таван костюм, мөн таван ширхэг дотуур цагаан хувцас эвхээд давхарлаад тавьчихсан байсан. Гэтэл цайран хайрцаг байдаггүй, бусад нь хов хоосны гадна хэмхэрчихсэн, шинэ костюмын оронд хуучин балиар дотуур хувцас овоолж хаясан байх ажээ. Николка яах учраа олохгүй хоосон пинг эргэлдүүлэн харсаар нааш ч үгүй, цааш ч үгүй зогссон хэвээр.
— Николка!Чи яагаад зогсчихов? Хүнснийхээ зүйлээс нааш нь өгсөн хэрэгтэй, яарсан хэрэгтэй...
—Аханя, хүнс маань алга! Алга байна!
—Чиний эхлээд тамхи авч өгсөн хэрэгтэй, дараа нь гурилаа оосорлоод буулгасан хэрэгтэй, гурил хүнд...
—Энд чинь ямар ч хүнс алга байна! Хулгай авчихжээ! Бүгдийг нь юу ч үгүй авчихсан байна!
—Юуны чинь алга байна гэж? хэмээн Аханя уцаарлан лавлаж асуугаад,— Чи чинь нүд байхгүй амьтан уу, тийм үү? Гурил байсан, ёотон байсан, тэгээд одоо алга уу... Окси! гэж дуу алдав.
—За алив, наашаа гараад ир, авираад ир, өөрөө харахгүй юу. Юу ч алга гээд байна шүү дээ, юу ч байхгүй, хов хоосон байна гэсэн үг, цөмийг нь хуу хулгайлчихаж!
Николка тоглоом хийгээгүйг Аханя сая ойлгомогц пин рүү яаран авирч орлоо. Тэрээр хэсэг зуур Николка шиг нүдээ харанхуйд дасгав. Тэрээр пин дотуур учраа олохгүй нааш цааш холхиж, хоосон хэмхэрхий хоёр хайрцгийг ийш тийш нь сэлгүүлэн тавьж, тэдгээрээс ямар нэг гойдын чухал юм хайх мэт тэмтрэн үзэж, дахин дахин шалган харна. Дараа нь нөгөө хэн нэгний бохир дотуур хувцсыг сэжиглэсэн байртай хөлөөрөө тарааж үзээд тэндээс ч юу ч олсонгүй. Өвгөн шалан дээрээс цаасны тасархай ч байсан ширхэгчлэн авч үзэж, пингийн гуалин туурга, дурсан дээврийг нягтлан шалгах зуур эмийн хоосон шил рүү хүртэл, яах гэж тэгсэн нь бүү мэд, шагайн үзэж байв.
Өвгөний байж байгаа байдал нэг л хачирхалтай байх тул Николка түүнийг солиороогүй байгаа гэж бодов. Гэтэл Аханя пин дотуураа яваад л байдаг. Царайны байдал, нүдний харцыг ажиглавал нэг яах учраа олохгүй болж, нэг уур нь дүрсхийж, нэг цөхрөнгөө барж, нэг горьдлого төрж байгаа нь мэдэгдэнэ. Тэрээр пин хоосон байгааг харж байгаа боловч үүнд тэр даруйдаа үнэмшиж чадахгүй, үнэмших ч хүсэлгүй аж. Тэгээд газар бууж хавь орчны бут сөөг рүү өнгийн, пинг зөндөө удаан тойрлоо. Николка пингийн доор өвгөний хэрхэхийг урамгүй харж зогсоно.
Аханя хавийн бүх бутыг нэгжиж гүйцээсний эцэст пин рүү бөгтийн ирж шулж цавчсан хөлийг нь нуруугаараа налж зогсоод,
—Хамаг хүнс авчихсан, бүрмөсөн авчихсан байна... Ийм муу хүмүүс юунд амьд явна аа? гэж гайхах, гоморхох хослон өгүүлэв.
Улита урьд нь ч хатуу нормоор нэг удаа цай уухад алгын чинээ гамбир, гурван ёотон өгдөг байсан бол малчид энэ өдрөөс эхлэн хүнсээ бүр ч гамнаж эхэллээ. Одоо цайгаа хуурсан гурилтай уух болж, хүнд ганц ёотон оногдох болов. Хэдхэн чанах төдий цай үлдсэн тул аньсны навч, нохойн хошуугаар цай чанаж байхаар бэлтгэх хэрэгтэй боллоо. Өтгөн цай хэмжээ дамжаагуй ууж сурсан малчид үүнд ихэд гутравч хамаг зовлон энэ бус, хулгайчид тамхийг нь хуурайлчихсан нь л ёстой жинхэнэ гай байлаа. Үнэндээ гэхэд мах, загас элбэг учир өлсөж үхэхийн аюул байсангүй, гэвч хуурай навч, нунтагласан хөвд хольж татна гэдэг чинь юу гэсэн хэл байх вэ дээ?
Бороо сураггүй хэвээр, тайга халуунд төөнүүлэн шаналж, хар модны мөчирт тогтсон хамрын тамхи шиг тоосонцор хаа нэгхэн сэрчигнэх салхинд пүргэн хийсэж хоолой сэрвэгнүүлнэ. Гол даган зурваслан ургасан улиангарын хөвөн хагдарч, аажимхан эргэлдэн унасаар хатсан газрыг анхны цас лугаа адил бүрхэнэ. Ийм гандмал үеийн тайга дарьтай торх л гэсэн үг. Малчид гал хөсөө тун их болгоомжилж байлаа. Гэтэл гай газар дороос гэгчээр огт санаанд ороогүй лай ирдэг байна.
Тэр нэгэн өдөр Аханя урцандаа сэтгэл зовнисон байдалтай ирж, сүргийн дотор хөл нь хавдчихсан нэг зарь байна, хар туруу туссан байж магадгүй! гэж мэдэгджээ. Цаадуул нь өвгөний таамагт нэг их итгээгүй ч гэсэн дотроо хирдхийцгээжээ. Нөгөө зарь төдөлгүй үхэв.
Николка арга хэмжээ авахгүй бол ахархан хугацаанд хоёр мянгатай сүргийг ч хавтгайлж чадах туурайн аюулт өвчний тухай хэдийн сонссон, уншсан билээ. Тэрээр одоо үхээд үнэр орж эхэлж байгаа цааны дэргэд зогсоод, өвчинд шамарч хавдсан туурайнуудыг айдас нь хүрэн ажиглаж байна. Нөгөө аюулт хар туруу энэ байх нь! Анир чимээгүйн дунд өтний том ногоон ялаа олзуурхан дүнгэнэн дуугарна. Цааны нэг нүдийг ухаж амжсан хон хэрээ хар модны орой дээр хөдөлж ядан хөл сэлгэн байна.
Хоёр хоногийн дараа дахиад арван долоон цаа үхлээ. Малчид зөвлөлдсөний эцэст хориод тоотой байгаа өвчин туссан бүх цааг нэн даруй буудан алж, сүргээ энэ халдвар шүглэсэн газраас зайлуулж Маяканы нурууны хяр руу салхитай сэрүүн газар бараадуулахаар тохирцгоов. Малчид замдаа өвчилсөн цаануудыг буудаж алсаар гурав хоног хоёр нарны хооронд сүргээ элдэхэд сүрэг нь ч гай зэтгэрийг ухаарсан мэт уулын зүг дуулгавартай шогшуулж хүрэв.
Шинэ нутагт, уулын халцгай хярд гарснаар цааны үхэл татарлаа. Учирсан зовлонгоос ухаан алдсан малчид сая нэг санаа амарч сүүрс алдав. Энэ нь үхлээс аз золтой мултарсан, үнэхээр том ялалт байжээ.
Хараа гүйцэмгүй уудам цэлгэр, янз янзын өвс ногоо нь өнгө алагласан шигтгэмэл шиг нүд булаасан эрэг орчмын ойт тундрийг бодвол тайгын намар өнгө зүсээр ядмагхан билээ. Тайгын намар тэнгис орчмын намраас өнгө бүдэг ч гэсэн болж өнгөрөх нь дүүлэх мэт түргэн. Хар модны шилмүүс эхлээд шаравтар судал сууснаа төдөлгүй мөчир дээр шар зосон шивээнүүд үүсэж, тэгээд гэнэтхэн ганцхан шөнө буюу ганцхан өглөө гэхэд л орчин тойрон жигдхэн шарга өнгөөр гэрэлтэн туяараад, энэхүү шаргал тэнгист улаан ягаанаар бамбарлах хус мод, хүрэнтэн улайрах нигүүрсийн бутас тэр даруй умбан живдэг билээ л. Тэнгэрт шар туяа ойж, уулын халцгай хяр, саарал хад, уул толгод шарлаж, нуур, гол ус ч шаргалтана. Ингэхтэйгээ зэрэг хүний нүд ч энэхэн үес яльгүй шарлаж гар нүүр, хувцас хунар, тэр ч байтугай бодол санаа нь хүртэл шижир алт шиг шаргал туяагаар гэрэлтэн байх шиг Николкад санагдана... Гэтэл шилмүүс гүвэгдэн газар унах тусам шармал шаргал туяа бөхөн унтарч, тэгвээс бүрэг саарал ой сийрийн нээгдэж, түүний цаанаас нимгэн цийлгэр торыг нэвт тусах мэт бөөн бөөн хонин цагаан үүлс, уулсын хөхөмдөг нүцгэн оргил тодрон ирэх бөлгөө.
Ой тайгын дээгүүр хөндий сүмд байгаа мэт гунигтай хэрнээ чихэнд хадам цуурай дэгдэнэ. Нүцгэрсэн мөчрийг умардын сүвээ нэвтлэх хар салхи гиншин шавхуурдана. Нэгэнт сэрүүн амьсгал хурсан нуур цөөрөм наранд жихүүцэм гялалзана. Хатмал хар модны орой дээр хон хэрээ өлөн зэлмэн өвөл ойртсоныг зөгнөн өд сөд нь өрвийн сэрвийн сууна.
Энэ удаа Долгановын сүрэг тооллогын газар хамгийн сүүлд очжээ. Сүргийг ялган тоолмогц Плечев нарийн ширийн юмаа ярилцахаар малчдыг цаачдын байшинд урив. Долгановын суурь төл авалтаар хамгийн бага хувьтай, зуун мянжгаас далан хугаш бойжуулсан хэзээ ч байгаагүй муу үзүүлэлт гарчээ. Түүнээс гадна тооллогын комисс наян хоёр цаа дутсаныг илрүүлсэн тул том малын толгойн хорогдлоор Долгановынх бас хамгийн дээгүүр үзүүлэлттэй байв.
Малчид дарга руугаа тун уруу царайтай зүглэцгээв. Гэхдээ тэд өөр өөрснийхөө бурууг ухамсарлахын хамт хуримталсан хорсол бухимдлаа авч яваа билээ. Хүнд ажилд туйлдсан зургаан малчин даргынхаа буруушаахыг сонсох, дараа нь өөрснийхөө хамаг гомдол саналыг нэгмөсөн дэлгэж тавихаар түүн рүү явцгааж байгаа нь энэ.
Зай сайтай дүнзэн байшинд тамхины утаа өтгөн хөшиглөжээ. Оготор нэхий дээл, хөвөнтэй хүрэм, нохой дахаа ярж, лоовууз малгай тэргүүтнээ өвдөг дээрээ эвхэж тавьсан, тамхи дулаан хоёрт нозоорсон хөтөч нар, тоо бүртгэгчид, нэг, хоёрдугаар бригадын дарга нар болон Николкагийн танихгүй бусад олон хүн хана дагуулан тавьсан өргөн сандал дээр сууцгааж байна. Плечев Шумков хоёр урт ширээний ард ууцаараа цонх халх- лан суугаад нэг юм түргэн түргэн бичиж байх ажээ. Плечев малчдыг хармагц баяртай инээмсэглэсээр ширээний цаанаас гарав.
—Өө хүрээд ирцгээв үү, за сууцгаа, тэр лүү, цөмөөрөө надад харагдаж байхаар сууцгаачих. Харин Аханя, та наашаа энэ рүү, удирдлагад ойрхон суу. Василий, жаахан зайчил, хамаг зай эзэлчихээд...
«Дарга маань нэг л хөгжилтэй байх чинь, биднийгээ энэ олон түмний нүүрэн дээр улалзуулахгүй юм болов уу?» хэмээн Николка боджээ.
—Цөмөөрөө сууцгаасан уу? Чимээгээ намдаарай! хэмээн Плечев гараа өргөн дохиж,— Би тэгэхлээр ийм зорилгоор та нарыг урьсан юм. Бид Долгановын сүргийг тоолж, бүх юмыг цэгнэж үзээд ийм дүгнэлт хийгээд байна. Эрхэм хонгорууд минь, бид наян толгой цаа дутаачихлаа! Энэ их үү, бага уу? Хэвийн нөхцөлд бол их, харин бидэнд тохиолдсон нөхцөлийн хувьд бол энэ бага тоо... Тийм! Би мэднэ, бүгдийг нь мэдэж байна! Та нар отрын шинэ замд их зовсон, хэцүү байсан гэдэг нь та нарын царайгаар андашгүй байна. Хөрш хамтралд маань ийм туршилт тун харамсалтайгаар төгссөн. Малчид нь харуул хамгаалалтаа сулруулснаас болж сүргийнх нь тал тараад алга болчихсон гэж байгаа, тэднийх хар туруунаас болж таван зуун цаагаа алдсан, ингэхэд тэдний өвчин туссан сүрэг танайхнаас холгүй байсан юм билээ. Нөхцөл үндсэндээ адилхан байсан, харин ажлын үр дүн та нарынх илүү байгаа нь илт байна. Бид та нарт туслах ёстой байсан л даа, гэтэл энэдээ бүр мунгинаж гүйцсэн, нисэх хүчнийг тайгын түймэр унтраах ажилд дайчилчихсан учир бид нисдэг тэрэг хэчнээн гуйгаад ч салгаж чадаагүй. Тэгээд та нар луу хүрч очиж чадаагүй, энэ бидний буруу! Үнэнийг хэлэхэд.та нарыг тооллого дээр толгой бүрэн сүрэгтэй ирнэ гэж ер горьдоогүй, сүрэг гүйцээж бүрдүүлэх хэрэг гараагүй төдийгүй дөрвөн зуун тарган зарь хамтралд нийлүүлжээ. Та нар ингэж бие хайргүй, үнэхээр хүний ёсоор ариун шударга хөдөлмөрлөсөн явдалд чин сэтгэлээсээ баярлаж байна, нөхөд малчид минь! Эрхэм хүндэт нөхөд минь! Бүх хамтралчдын өмнөөс та бүхэнд баярласнаа илэрхийлье! гэв.
Малчид даргыгаа ийм сайхан сэтгэлийн үг хэлнэ гэж санаагүй байсан болохоор дотор нь онгойж, санаа алдан, бие тавирч, ядарсан баргар нүүр царай нь сэрдхийн гэрэлтээд ирцгээв. Николка ийнхүү энэ мөчид, амьдралдаа анх удаагаа ч байж магадгүй, сэтгэлийн сайхан үгний их хүч, жинхэнэ үнэ цэнийг танин мэдсэн болой!
Дараа нь районы төлөөлөгч үг хэлэв.
—За нөхөд малчид минь, та бүхний хувьд тэмдэглэлт энэ жилээс эхлэн бид улирал тутам та нарт шуудан хүргүүлж байхаар амлаж байна. Өвөл нь нохойгоор, зун нь нисдэг тэргээр хүргүүлж байх болно. Бид танай хамтралын эрэг орчмын сууриудыг үйлчлэхэд зориулж хаа сайгүй явдаг гинжин дугуйт бартаат замын хоёр машин олгохоор бодож байна.
Тэрээр цаачдын сууриудад удахгүй бага гарын радио холбооны аппарат бий болгох тухай ярив. Мөн цаачдын ахуй байдлыг сайжруулах шаардлагын тухай, цааны аж ахуйг өргөтгөх тухай, залуу мэргэжилтнүүдийг цааны аж ахуйн ажилд татан оролцуулах тухай ярилаа. Их л эв дүйтэй удаан ярьсан боловч сэтгэл үл хөндөх албаны үгс нь сонин сайхан өнгөөр солонгорон туяарах мэт харван гарч ирээд тэр дорхноо савангийн хөөсний бөмбөлөг шиг замхран арилах ажээ.
Николка энэ өвөл Кодарчантай хэрэмний анд явж бас л чадсангүй. Яг цаа тооллогын дараа Аханяг Ола руу сүрьеэгийн сувилалд аваад явчихжээ. Фока Степанович ар гэрийнхнээ эргэхээр төв рүү яваад өгөв. Костя Фроловыг амралтанд явуулах урилгыг нэгдүгээр сард захиалжээ. Цаагаа хэн хариулах билээ?
—За залуус минь, хамаг найдвар та хоёр шүү хэмэн Николка Афоня хоёр руу Долганов харж аргадангуй өгүүлээд,— Николка, чи чинь арай гутраагүй биз? Гутрах хэрэггүй, цаагаа ч хариулна, хэрмээ ч буудна, бас хэчнээн ч булга агнана чиний санааны дур. Ноднин чи анчдаас цөөнгүй булга барьсан шүү дээ. Яаж ийгээд болгоно оо, Николка. Афонятай барилдах, номоо унших гээд ажил юу мундах вэ, хэдүүл аргалийн анд мордоно. Юу нь муу байх билээ, тийм үү? гэж бригадын дарга залуу малчнаа тайвшруулна.
Бригадын дарга өөрөө ч гэсэн энэ бүхнээ хаячихаад анд яваад өгмөөр байгаа боловч арга буюу тэгж чадахгүй байгааг Николка харж байлаа.
Аханяг явснаас хойш Улитагийн залбирах нь олширсныг Николка анзаарчээ. Тортог идсэн илгэн ууттай, утсаар оосорлож майхны булангаас зүүсэн бурхан нь түүнийг мөргөж байхад хажуу тийшээ юм уу цаашаа харчихсан ч байсан Улита ер санаанд орохгүй бушуухан тэрүүхэндээ хэрээсэлж залбираад тэр даруй хийж байсан ажлаа үргэлжлүүлнэ. Улита чин санаанаасаа мөргөөгүй, юмыг яаж мэдэх вэ хэмээн ёс төдий ингэж байна гэж Николка дүгнэсэн ажээ. Тэгээд тэр таамгаа шалгахын тулд нэг удаа,
—Улита, бурхан байдаг юм уу, эсвэл зохиосон хэрэг үү? Чи юу гэж бодож байна? гэж асуужээ.
—Буркан бий, буркан бий гэж Улита яаран хариулжээ. Тийнхүү бачимдан хариулсан боловч энэ хоёр үгийг сэтгэлийн ямар ч хөдөлгөөнгүй хэлсэн тул түүний гудиггүй царайд ямар ч сэрэл мэдэгдсэнгүй.
Нэгдүгээр сарын эцсээр нэг нисдэг тэрэг ирж, майхны хаяагаар байсан цааг үргээн байж өвдгийн ёроолд буув. Түүгээр Костя, Аханя, Шумков гурав нисэж ирэв. Онгоц шуудан, хоёр зуун килограмм чулуун давс авчраад оронд нь яаран нядалсан зургаан зарийг бүхлээр нь төв рүү авч оджээ.
—Залуу, цаануудаа яаж зарлагадах вэ? гэж Фока Степанович болгоомжлон асуухад Шумков,
—Дүү минь, яаж ч зарлагадахгүй ээ хэмээн хөгжилтэй инээмсэглэжээ.
—Юуны чинь «яаж ч зарлагадахгүй» гэж? Би одоо дансанд бичээд орхиё.
—Дансгүй учраа олцгооё, намар хасаад зарлагадчихамц. Танайхнаас сая бараг ерээдийг зарлагадсан шүү дээ... гэснээ Шумков малчин эсэргүүцэх гэж байгааг хармагц хөмсөг зангидан дуугаа даргархан чангалж,— Фока Степанович, энэ мах чинь ажил хэргийн ашиг тусад хэрэгтэй юм. Ажил хэргийн ашиг! Нисдэг тэрэг бидэн рүү байнга ирүүлж байхын тулд нэгийг нисэхийнхэнд өгнө, гинжин дугуйт машин ирүүлсэнд талархан хариу болгож хоёрыг район руу явуулна. Чи юу гэж бодоо вэ? Зүгээр өгдөг юм гэж юу ч байхгүй, хаа сайгүй тослох хэрэгтэй! Тослохгүй бол явахгүй шүү! За залуус минь баяртай, хавар дахиад нисээд ирнэ ээ гэв.
—Чам шиг хүнээр бид яах вэ дээ гэж Фока Степанович гоморхов.
Нисдэг тэрэгний нүргээн жаварлаг нам гүмд уусан сарних үед Долганов,
—Нээрэн, Васька ч бүр эвдэрч гүйцжээ хэмээн харамсан өгүүлжээ.
Шинэхэн дах, өлбөн шигтгэсэн шинэ годон гутал өмсөөд царай орчихсон Аханя майхан тойрсон цагаан толгод, арчгар хар мод, гол даган цайвартан буй улаан бургасны сэрэвгэр бутас, өвдөг дээгүүр түүдэг шиг бөндийлцөх цаан сүрэг зэргээ энхрий дотно харцаар эргэлдүүлэн харж, энэ бүхэн нь хуучин янзаараа байр байрандаа байгааг үзээд санаа амран гүн сүүрс алдаж малилзтал инээмсэглэж, сэтгэлд нь оволзож байгаа юмнаас шал өөр зүйлийг хээвнэг өгүүлрүүн,
—Васька одоо мундаг том дарга болсон. Уй-ю-юй! Тэр чинь одоо нэг их том өрөөнд суудаг, явган явахаа бүр больчихсон, бас цааны бараа харахаа байсан. Харин махаа л идсээр байгаа, тэр нь болдог байх нь. Би зүйтэй ярьж байна уу! Чи юу гэж бодож байна, Николка?
—Зүйтэй, зүйтэй, Аханя! хэмээн Долганов Николкагаас өрсөн,— Дэндүү том дарга болжээ! Олж долоох дур орж байгаа гэдэг нь жигтэйхэн... Сая намайг сэмхэн дуудаад, хавар ирэхэд тугалын арьс бэлдээд байгаарай, тугалан малгай одоо моод болсон гэлцэнэ гэж байхгүй юу. Үгүй ер! Фока, хугашныхаа бүх арьсыг шуудайд хийгээд, данслаад байх юм шүү, тэгж байгаад агуулахад тушаана гээд Долганов гурван хуруугаар салаавч гаргаж,— Тэрүүнд тугалын арьсны оронд ийм юм өгнө! гэв.
Малчид инээд алдацгаагаад шуудан, ар гэрийнхнээс нь ирсэн боодолтой бэлэг сэлтийг задлахаар яарцгааж, майхан руугаа цувцгаав.
Хоёрдугаар сард бөөн цас орно гэж хүлээж байсан чинь урьд хожид үзэгдээгүй ихээр хүйтэрлээ. Жавар ой тайгыг мөсөн бахиар базах мэт хайрч, цас мөсөнд хучигдан дангинатал царцсан ой өөрийн эрхгүй үхлээ хүлээн байх шиг... Уул толгодын цагаан оргил дээгүүр нарны хоёр талаар бараг өдөр болгон тэнгэр баганадах мэт солонгорсон туяа зурайж заримдаа тэдгээрийг алга болоход оронд нь нар тойрсон хурц солонгон хүрээ үүсэж, ийм үед ой дотор мөчир тас няс хугарах нь гойд чанга сонсдож, тошингийн мөс пид пидхийн хагарч, эргэн тойрон энэ орчлонгийн бус гэлтэй ер бусын гоё сайхан харагдаж, тэгээд шөнө болж, хүйтэн одод цахилан гялалзаж, ид шидтэй мэт харуй бүрийг нэвтлэн цас хөл дор худгийн ёроолд байгаа юм шиг бүрэлзэн цийлэгнэж байхад нөгөө өдрийн гойд гоё байдал чинь улам ч өөр ертөнцийнх шиг санагдах бөгөөд энэ харанхуй хүйтэн анир чимээгүйн дунд өдрийн ердийн дуу авиа маань нэг л түгшүүртэй, нэг л хачин сонсдох ажээ...
Их хүйтэрснээс болоод булга дулаан нүхэндээ ороод бүгчих нь тэр. Энэ жил ойд оготно маш их үржсэнийг хэлэх үү, булга жавраас өрсөж хүнсээ үүцэлж базааж амжсан билээ. Унасан мод, булгарсан үндэс эсвэл зүгээр ургаа модны үндсэн доогуур, хаашаа л харна, дан оготнын нүх, оготнын мөр.
Ингэж их оготно үржсэнийг үзээд Аханя хүртэл гайхширчээ. Энэ хараал идсэн оготнуудаас болоод булга тэдний хавхыг тойроод хавьтдаггүй. Николка булгыг татах гэж юугаар эс үзэв дээ, хөтүү, самарч шаазгай, туулайн мах, цааны гэдэс дотор гээд өөшиндөө тавьж үзээгүй юмгүй боловч ер нэмэр байдаггүй. Булга өөшинд ойртохдоо тун дургүй, харин өлссөндөө бус саваагүйтэж ойртох нь бий, тэгж л хавханд орвол орно. Бүхэл өвлийн турш дөнгөж зургаан булга хавхаар барьж, үлдсэн дөрвийг нь Николка хөөж алсан аж. Таван ширхэг үен, гучин найман хэрэм гээд өвлийн ан гүйцэх нь тэр. Гурван жилийн өмнө бол мань хүн ийм олзонд магнай хагарам баярлах байсан атал одоо үүнийгээ чамлан үл тоомсорлож шогшрон үглэнэ.
Долганов таван булга хөөж намнасны гадна ерэн хэрэм, нэг нохой зээх алжээ. Афоня хоёр булга, жаран хэрэмний олзтой. Аханя хүртэл муугүй анчилж амжжээ. Түүний богцонд нэг булга, дөрвөн үенгийн арьс байгаа билээ. Харин гагцхүү Костя л мал эргэхдээ ч буугаа авч явахаа больсон учир ямар ч ангийн олзгүй хоцорчээ. Тэрээр ажлын зав л гарвал майхандаа залхуурахаа мэдэхгүй юм оёод, эсгээд, хатгаад суучих юм уу, эсвэл өнгөт өлбөнгөөр шинэ хээ гаргах гээд махарчихна.
Долганов Костягийн урласан бас нэг үйлийг үзэхдээ,
—Костя, чи бүсгүй хүн болж төрөх чинь яав даа? Тэгсэн бол би чамтай сууж, надад баахан жулдрайнууд гаргаж өгчихөөд, надад ингээд сөөхий гутал оёж байхгүйсэн үү... хэмээн дооглонгуй хэрнээ бахархан өгүүлжээ.
—Чамд чинь сайхан авгай байсан шүү дээ. Түүнийгээ яагаад хаячихсан юм? ёстой сайн хүүхэн байсан даа гэж Костя хээвнэг өгнө.
—Костя, чи боль доо! хэмээн бригадын дарга хулчганан тэр яриаг орхихын түүс болсон ч хэрэг нэгэнт мандчихсан, цаадуул нь бие бие рүүгээ жогтой харалцан инээмсэглэнэ.
Цаадуул нь юу ч хэлээгүй, зүгээр л инээмсэглэцгээж байхад нь мань хүн өөртөө татан гомдож уурлана. Тэгээд өөчлөх юм олдохгүй болохоор голдуу л Николка Афоня хоёрын аль нэг рүү дайрна.
Чи юу гээд инээгээд байгаа юм? Нэг их марзганацгаагаад байж гэнэ... Хэл амаа билүүдэж л байвал болдог улс, та нар... Чи тийм хөгжүүн эр юм бол маргааш чарганы ул хийх ганц яргүй хус олж ирээрэй, хоёулаа чарга хийнэ дээ. Тэгэхгүй бол та нар чинь инээхээс өөр юм мэдэхгүй...
Гуравдугаар сард хүйтний эрч харьж, царцсан тайга цан хүүргэн хүнд дуулгаа тайлж, сэгхийн амьсгаа авч, хөшиж чилсэн үе мөчөө тэнийлгэх мэт найган ганхаж үзээд, амьд сэрүүн байгаагаа ухаарахуйд моддын мөнгөлөг халтар дурс гэрэлд мишээн тодорч, нарнаа өргөх сүлд дуу лугаа адил чихэнд чимээтэй ойн шивнээ агаараар тархан эгшиглэхүйеэ давирхайт гөлөг, хур цасны амьсгаа мэдэгдэм төдий ханхалж уул толгодын энгэр бэлийн саарал цас ханзран, усан дусал гялалзан гялтганаж, тэр нь өдөр ирэх тутам олшрон, цас улам өнгө орсоор сүүлдээ нүд гялбан харахын эцэсгүй болох бүлгээ. Малчид нарны саравчаа зүүж, өвлийн хувцасныхаа энгэр заамыг яран, малгайгаа шил рүүгээ буулгаж, духан дээрээ бурзайсан шорвог хөлснийхөө дуслыг байн байн арчиж буй нь малаа төллүүлэх нутаг руу нүүх цаг болсны шинж.
Дөрөвдүгээр сарын тавны үд дунд нүүж яваа сүргийн дээр нисдэг тэрэг ирж тогтсон нь Шумков энэ удаа амласандаа хүрсэн нь энэ ажээ. Холоос харахад цүдгэр цох шиг, сэнсэн далавчтай энэ жижигхэн машин тачигнан нүргэлж, исгэчин ульж байгаа гэдэг нь жигтэйхэн, юу юугүй уул толгод нурж, ой хөвч хиарах нь уу гэмээр санагдана. Цасан тоос манаран хуйларч, ухаан алдатлаа айсан цаан сүрэг замаараа буцаж үргэн зугтлаа. Николка Афоня хоёр сүргээ арайхийж тогтоон эргүүлэв. Хөллөгөөний цаанууд цамнан цоройлж нүд нь бүлтгэнэн хамар нь тачигнана.
—Хөөе Васька, мунаг толгойт оо! Будлианы эзэн! хэмээн Долганов нүргэлэн буй нисдэг тэрэг рүү нударга занган хашгичиж,— Чи яагаад хамаг хээлтэй мянжиг айлгачихав?! Холхон бууж болсонгүй юу? Ёстой дүүрчихсэн толгой шүү! гэж зүхлээ.
Шумков түрүүн ирсэн шигээ бас л дөрвөн зарь нядлахыг тушаажээ. Малчид цааг ёсчлон нядлаад, харин тэр даруй зарлагын дансанд Шумковыг албадан гарын үсэг зуруулав.
-- Залуу минь, ингэсэн нь найдваргай болно хэмээн Фока Степанович дансаа энгэрийнхээ халаасанд хийх завсар өгүүлэв.
Долганов тоо бүртгэгчээ дэмжин толгой дохиод,
—Төл хүлээн авсны дараа тугалын арьсны хэрэгцээ гарвал даргаас зөвшөөрлийн бичиг авч ирээрэй, бид арьсаа ч бас дансаар зарлагадаж чамаар гарын үсэг зуруулна. Юу ч гэж бодсон хамаагүй! Одоо ч цаасгүй бол юу ч өгдөггүй эрин үе шүү дээ... гэж нэмж хэлжээ.
Шумков малчдаас явахдаа инээд алдан, чанга чанга алиалж байсан боловч үгээ олохгүй, үнэн санаанаасаа бус худлаа тэгж буй нь илт, зориуд онийлгосон хүйтэн харцанд нь малчдад гоморхон хорсох янз хуралдан байна.
Онгоц хоёр цагийн дараа нисэн одлоо.
Зургадугаар сарын эхээр шинэ төл тоолсны дараахан Шумков дахин нисэж ирэв... Николка энэ үед сүрэг дээрээ жижүүрлэж байжээ. Тэрээр орой урцандаа ирвэл бүх малчин толгой дараалан согтуу байв.
—Өө-ө, Колья ирлээ! За Колья, цаанууд маань яаж байна? Дажгүй биз дээ? Окси! гээд Аханя хөлчүүрхэн дайвалзсанаа талимааран инээмсэглэж,— Колья, чи бол эр хүн-н, Колья, чи хоолоо ид, иднэ шүү!.. Васька Шумков манайд ирсэн... онгоц ирсэн... Васька манайхны тугалын арьсыг хуу хамж авсан, бидэнд зөндөө их архи өгсөн. Нэг арьс — нэг шил. Энэ Васька муухай зальтай! Яг л үнэг гэсэн үг, даанч сүүлгүй л болохоос биш... хэмээн үглэв.
Долганов том толгойгоо өөрийн эрхгүй гудайлгачихаад явган ширээний хажууд чимээгүй сууна. Костя Афоня хоёр хэдийн унтаад өгчээ. Халамцсан Улита нөгөө гамбир, ёотонгоо гамнадаг нь хаа байх вэ, хамаг хүнсээ ширээн дээр гаргаад овоолчихож. Тэрээр малчдын аяганд асгаж цутган архи нэмж, мөр цээжээ маяглан хөдөлгөж, маанаг юм шиг хяхатнан хөхөрнө.
Николка өлсөж байсан хэдий ч цааны үстэй хутгалдсан шүүрхий махыг хараад юм идмээргүй болжээ. Тэрээр ийм наргианд дургүй, согтуу хүнд дургүй, тийм хүмүүсийг харахаараа нүдээ аньж чихээ бөглөөд саяхан хүртэл хайрлаж хүндэлж байсан энэ галзуу солиотой хүмүүсээс зайлан одохын түүс болно.
Мань эр бачимдан байж цай уугаад гамбир, ёотонгоо өвөртлөн сүрэг рүүгээ буцжээ.
Малчид Шумковын архийг хоёр өдөр ууж, бас нэг өдөр шартан тарчлаад, дөрөв дэх өдрөө сүргээс нь хэсэг цаа алга болсныг мэдэв. Николка сүргээ зогсоо чөлөөгүй эргэн, чадах чинээгээрээ хариулж хамгаалсан боловч хэсэг цаа тасраад явчихсаныг анзаарсангүй, ер нь ч ганц хүн, тэгэх тусмаа энэ цаа тогтдоггүй цагт яаж алдахгүй байх вэ дээ? Тэрээр хоёр шөнө нойргүй хонож чадах бүхнээ хийсэн боловч өдөр нь нарны илчинд нозоороод бэлчээр дээрээ хоёр довны хооронд толгойгоо шургуулаад унтчихсан байжээ.
Долганов Афанасий хоёр яг тэр өдрөө тасарсан цаануудын хойноос гарч одов. Тэд хоёр хоногийн дараа ядарч уруу царайлсаар эргэж ирлээ.
—Цаанууд тэнгис рүү явчихжээ. Хөөгөөд гүйцсэнгүй хэмээн Долганов гэмшин өгүүлж,— Замдаа ерөөсөө тогтож саатаагүй, туж шогшуулаад явчихсан байна... Лав л таван зуугаас цөөнгүй цаа гэв.
Бие биеэсээ хараа буруулан цайгаа чив чимээгүй ууцгаалаа. Хүн болгон өөрийнхөө гэмийг ухамсарлаж, бригадын дарга хамгаас буруутайгаа ойлгож, бүр гутарч хоцорчээ. Тэрээр цай ханатал ууж аягаа хөмөрч тавиад,
—Маргааш хөллөгөөний арван цаа барих хэрэгтэй, тэгээд хоёр маань майхан, сарын хоол аваад тэнгис рүү явцгааг. Хэрвээ цаанууд маань Нүхт голыг гаталж амжаагүй байвал буцаагаад хөөгөөд ирж болно, хэрвээ гаталчихвал эргүүлж авчрахын аргагүй болно. Тэгэхлээр тэднийг жавар орж гол хадаалтал тэнгисийн эрэг орчмоор хариулах хэрэг гарна гэсэн үг... Тэгнэ... Уул нь би явмаарсан, даанч эндээ байх хэрэгтэй. Тиймээс хэн явахыг өөрснөө шийдэцгээ гэв.
—Би явъя! гэж Николка бушуухан өчив.
Долганов толгой дохиж,
—За тэг. Өөр хэн байна? гэж асуухад оногдож байгаа ажлын бүх бэрхшээлийг сайн мэдэж байгаа Костя,
—За, би ч явсан болно гэж итгэлгүйхэн хэлэв.
—Тэгвэл бэлтгэцгээ, маргааш замдаа гаръя.
Саглагар бүдүүн улиангарын нөмөрт нэргүй жижигхэн гол чулуунд харгиалан яаран хоржигноно. Нарны туяа өтгөн навчсынх нь завсраар зайчлан тэмүүлсээр голын ёроолд хув лугаа адил шар тарлан хээ үүсгэжээ. Голын эргийг эмжин Николкагийн танил жим мушгирна. Бараан хамба хилэнгээр бүрсэн мэт багсгар эвэртэй цаанууд энэ жимээр тэгнээ нь нэгэн хэмээр дайвалзан, консервны лаазаар хийсэн хонхоо хангир жингэр дуугарган туурайн чимээ нь тожигнон алхалж, голын ус өөрийнхөө дууг энэ авиа чимээний аяс хэмэнд нийцүүлэн аялан бүхийд энэ аяс дуунд нь хүүхдийн гэнэн цагаан шулганаан, охидын сониуч инээд, гоморхож эрхэлсэн уйлаан ээлжлэн сонсдох авай. Голын ус хад чулуун саадыг давж алсын их мөрөн, түүнээс чанадах энгүй уудам хүйтэн далай өөд яаран тэмүүлэхдээ эрэг рүүгээ хөөс тоос үсчүүлэн эгдүүцэн шуугинам..
Николка хөлөө ядарч зүдрэн зөөж тавихдаа «Ээ, одоо ийм цагаан хөөс болчихоод л хөвөөд явж байхсан гэж мөрөөдөн бодсоноо,— Эсвэл тэр нэг навч шиг навч болчихсон ч яах вэ хэмээн харгиан дунд хөвж яваа бургасны гонзгой навчийг дагуулан харах зуур үргэлжлүүлэн эргэцүүлнэ.— Бид ингэсхийгээд буудаллаж цайгаа ууна, дараа нь майхнаа босгоно, гэтэл энэ навч хөвсөөр л байх болно, тэгсээр байгаад биднээс түрүүлээд тэнгис хүрч ч магадгүй. Гэвч юунд нь ч атаархах юм билээ дээ? Энэ навч чинь юу ч үзэхгүй, ямар ч сэрэлгүй зүйл гэтэл бид бол хамаг юмыг үзэж, мэдэрч байна...» Цааны хөл дороос дэрхийн ниссэн ятуу бодлыг нь цочоож таслаагүй бол Николкагийн будлисан олон санаа бодол чухам хаа гээчийг хүрэх байсныг хэн мэдэхсэн билээ. Цаанууд хажуу тийш бусгаж, Николкагийн бодол нь киноны хальс хамгийн сонирхолтой газраа тасрах мэт унтарчээ. Киноны хальсыг хүсэл байвал залгаж наагаад цааш нь үргэлжлүүлж болно, эсвэл өөр хальсаар сольсон ч дур, умардын тайгад зуны өдөр урт юм чинь цаг алинд нь ч хүрэлцээтэй, өөр юманд ч цаг олдоно. Гэтэл тайгын жим гэдэг түүнээс ч урт, нэг тасарч нэг тодорч, бие биеийгээ хөндлөн огтлоод энэ тайгын жим гэдэгт эцэс төгсгөл, зах хязгаар байхгүй мэт санагдах агаад ая занг нь мэдэхгүй хүнд бол орооцолдсон утсыг бодогдуулна. Зам болгон өөр өөрийн зориулалттай гэдгийг Николка мэднэ. Тэдгээрийн нэгээр ямар нэг амьтан мал услах газар очно, нөгөөхөөр анд явна. Энэ зам жим хоорондоо аалзны шүлс шиг хэрэлдэж холбогдсон байх агаад дотор нь будлиж толгой эргээд өт хорхой мэт үхэж болно. Харин саруулхан сэтгэж, чигээрээ явж чаддаг хүн бол энэ зам жимээр явахад цэнхэр туяа суунагласан, бүлээн салхи илбэн сэвшсэн, тунгалаг долгион намуухан цалгилсан, тэнгисийн ус нь ягаар?н цийлэлзсэн хүслэнт сайхан уудам орчлонд заавал очно.
Хонхны дуу нэгэн янзаар жингэнэж цааны хөлийн төвөргөөн яарсан мэт тожигнож, араатны жим хөл доогуур зөөлөн хөвөрсөөр. Тэнгис ортол алхахад нэг хоёр өдрөөр тогтохгүй зай үлдсэн ч Николка сэтгэлээрээ аль хэзээний тэнгисийн хөвөөнд оччихсон усны цалгиаг сонсож байгаа билээ.
Хоёр малчин тасарч гүйсэн цаанууд Нүхт голыг гаталсан газар дээр тав хоног явж байж хүрч ирэв. Нойтон шар шавар дээр хэдэн зуун туурайн мөр тодхон харагдана. Гол энэ хавьдаа гүнзгий өргөн ажээ. Усаар туулж гатлахын тухайд ярихын ч хэрэг байсангүй.
—Өнгөрчээ! Одоо тэднийг буцааж хөөнө гэж байхгүй! хэмээн Костя горьдлого тасран гараа сэгсрээд,— Одоо тэнгис орон ортлоо эргэж харахгүй шогшуулцгаана. Нүхтээ уруудаж тосгон хүртэл явъя. Тэнд загасчид биднийг гол гаргаад өгнө. Тосгоны ойролцоо бууя. Би даргатай уулзаж хэсэг цаагаа гүйлгэчихээд араас нь хөөж яваа. гэдгээ хэлнэ, өөр нэг туслах хүн өгч магадгүй гэв.
Хоёр малчин загасчдын тусламжаар голыг эсэн мэнд гатлаад буцаж голоо өгсөн тосгоноос долоон километр хэртэй газар отоглож бууцгаав. Костя маргааш орой гэхэд эргэж ирнэ гэж амлаад төв рүү яваад өгөв. Николка хөллөгөөнийхөө хэдэн цааг сахиж үлдлээ. Тэрээр анх удаагаа майханд ганцаар хонох гэж байгаа нь энэ.
Мань хүн Костягаа гаргаж өгчихөөд майхныхаа үүдэнд чимээ чагнаж баахан зогсов. Хөллөгөөний цаанууд бутан дундуур дөнгө модоо чирэн, хонхоо жингэнүүлэн холхиж, хамтралын цахилгаан станцын нүргэлээн үе үе тасалдан сонсдож, ногоон дотор хулгана шүжигнэн, эргэн тойронд явган ширэнгэ хэн нэгэнд өртөх мэт үл мэдэг сэрвэлзэн бараантаж, голын ус салхинд навчис сэрчигнэх лүгээ адил нэгэн хэмээр хүчтэй шаагиж, энэ жигдхэн шуугианы дундаас ус сэжигтэй цалгих, санаа алдах шиг болох, юм шүжигнээд байх шиг элдэв чимээ сонсдон байна.
Костя дөнгөж нөгөөдөр орой нь эргэж ирэв. Тэрээр Табаковын хамт Угольчан гэдэг нохой дагуулж иржээ. Хамаг нүүр царай нь сэлхрэн бэлцийж, доод хоёр зовхи нь хавагнан шалхайгаад духаар нь хар хөлс нь цувж байв.
—За Николка, чи яажшуухан байв, хүлээж цөхөө биз? хэмээн тэрээр гэмшингүй асууж,— Цаанууд чинь гүйчихээгүй биз? Би жаахан саатчихлаа, надад битгий уурлаж үзээрэй. Бидэнд тус болох байх гээд Табаковыг дагуулаад ирсэн.
Табаков Николкагаас мухар тохой өндөр бөгөөд адуу шиг гонзгой толгойтой билээ. Тэрээр нүдээ сэргэлэн гялалзуулан, үүрсэн карабин хүнд үүргэвч хоёроо мултлаад, гар барихаар банз шиг хатуу алгаа хэвлүүхэн сарвайж,
—Сайн уу, Николка? Та хоёртой хампаандаж болох уу, эсвэл үүргэвчээ чирээд буцах уу? гэв.
Николка Табаковыг уг нь зөвхөн хөтөч гэж мэдэх бөгөөд далайн ан авлахдаа лут гөрөөчин, хашир загасчин гэж дуулсан. Харин цаачин биш учир жаахан гайхсан аж. Гэтэл маргааш нь Табаков цааг яаж сурмаг дадамгай ачаалж, хөллөж байгааг хараад Николка бүр гайхаж хоцорчээ. Түүний гайхаж сониучирхсан харцыг Табаков ажиглаад,
—Дөчөөд оны үед загасны хоршооллынхонд цаагаар ачаагий нь хүргэж өгдөг байсан юм гэж тайлбарлав.
Малчид энэ өдөр дөнгөж хориодхон километр явав.
Халуун гэдэг нь жигтэйхэн. Костя замд тааралдсан гол горхи, өлөнт намаг болгоноос залгилж байн байн явган сууж духныхаа хар хөлсийг арчин, сав л хийвэл нүдээ анин ярвайж сүүрс алдана. Тэг тэгсээр нар жаргах яагаа ч үгүй байхад буудаллаж хонох газар сонгохыг санал болгожээ. Николка нөхрийнхөө ингэтлээ ядарсан байхыг анх удаа үзэж байгаа нь энэ.
Костя ядарсан гэдгээ нуун, ачаагаа буулгаж байх зуур,
—Энд усанд ойрхон, бэлэн буйртай аятайхан газар таарсан учраас л бид ингэж эрт хоноглож байна шүү дээ. Маргааш бол туж намаг дундуур тавин километр нүүх хэрэг гарна, майхан барих ч газар байхгүй, эргэн тойрон өмхий ус, нойтон хөвд. Өнөөдөр цаанууд маань амсхийг, маргааш дайралт хийнэ. Би үнэн хэлж байгаа биз дээ, үгүй юу? Яагаад дуугаа хураацгаачихаа вэ? Хэрвээ дургүй байгаа бол одоо цаашаа явсан ч болно... хэмээн өөрийгөө зөвтгөнө.
Костя үнэмшилтэй ярьж байгаагийн гадна ер нь ч түүний зөв л дөө. Николка Табаков хоёрт түүнийг эсэргүүцэх юм байсангүй, гэвч гол шалтгийг нь мэдэж байгаа болохоор мань хоёр инээмсэглэн байв. Гэхдээ Николка дооглон, Табаков өрөвдөн инээсэн хэрэг ажээ.
Харин маргааш нь Костя шал өөр болжээ. Түргэн шалмаг гялбалзаад нөгөө хуучин Костя Фролов аргагүй л мөн. Тэрээр үүрээр босон хоол хийж цай чаначихаад Николка Табаков хоёрыг нүүр гараа угааж байх хооронд цаануудаа хөөгөөд иржээ. Өглөөний ундны дараа мань хүн ачаа тэнгээ сурамгай баглаж, урьдын адил хөгжилтэй хичээнгүй байлаа.
Төдөлгүй нойроос хараахан сэрээгүй тундрийн дунд хонхны дуу дахиад хоржигнолоо. Тэг тэгсээр тундр төгсөж, эр хөрстэй газар ард хоцрох нь тэр. Өмнө нь яльгүй түлэгдсэн бөөрөнхий талх гэмээр ховорхон хүлэр довтой, ноднин жилийн аньс энд тэндгүй хөглөрөн унасан, бор хүрэн бүтээлэг лүгээ адил тэгшхэн намагт нуга хараа хүрэх газар цэлийнэ. Довны хооронд янз янзын сонин хэлбэр дүрстэй нуур цөөрөм харлана. Алсын Пягины уулс намгийн дээгүүр цэнхэр униар дотор хөхрөн зэрэглээтэж харагдана. Энэ уулсын цаад руу тэнгис долгиолж байгаа билээ. Николка тэнгистэй учран золгохыг тэсэж ядан хүлээнэ. Энэ нь тэнгисчин болох гэсэндээ ч тэгсэн хэрэг биш, тэрээр зөвхөн хөвөөнөөс нь л тэнгисийг харах дуртай. Давалгаа эргийн хад чулууг нэгэн хэмээр хуугчин алгадаж, хөл дор сайрын чулуу нужигнан хяхарч, дахлай шувуу чарлалдан, замаг, давсны үнэр хамар гижигдэн байвал сая болох нь тэр.
Тэсэхийн аргагүй халуун шатна. Бүгчимхэн учир ам хатаад бэрх. Намгийн хөрсөн дээгүүр хүн малгүй зөндөө олон цаг памбагануулан явж байна. Шаргалтан хүрэнтэх шигүү хөвдний завсраар ус шахагдан гарч цалгина. Гэвч энэ бол дотор нь шороон түмэн хавч бужигнасан өмхий, бүлээхэн ус учраас уухын арга байхгүй.
Костя живж мэдэх аюултай газрыг тухай бүр анзааран, тойрон гарч, завсар зааг нь мэдэгдэхгүй олон бүрд цөөрмийн зайлхайгаар хөсгөө итгэлтэй авч явлаа. Намгийн чанадаас хөвхөртөх уулсын бараа тодрон байвч аанай л хол хэвээрээ.


Top
   
PostPosted: Jun.17.14 5:06 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Zondoo ikh oruulsan bna. Mash ikh bayarlalaa. Uneheer sonirholtoi amidarliin utag uchiriig amtluulsan goe zohiol bna. Zaluudaa unshsan bol sain oilgohgui bsan ch baij magadgui. 70iin taliig nasalsan bolood ter uu ug bur oguulber bur ni uchir aguulaad heleh goe uggui uneheer sain zohiol yumaa. Iim nom unshih bolomj olgoson kixotdoo mash ikh bayarlalaa. Urgeljleliig ni huleej bgaa shuu.


Top
   
PostPosted: Jun.30.14 10:52 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 680
ямар сонирхолтой ном бэ, зав чөлөөгөөрөө хэдэн өдөр уншлаа. Хэр баргийн хүн хийхээргүй хэцүү ажил юм даа. Үргэлжлэлийг нь хүлээж байя даа, их баярлалаа


Top
   
PostPosted: Jul.03.14 6:16 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Маргаашийнх нь үд дунд тэнгис рүү гарч ирцгээлээ. Костя хөсгөө Кекурный булангийн түүгээр гаргаж иржээ. Гүйсэн цаануудын мөр тийшээ зүгтэй байсан учир мань хүн оргодлуудыг тэндээс барьж авна гэж тооцоолсон аж.
Ядарч алжаасан Николка урамгүй зэгэлтэн цэлийх тэнгисийг баярлах сөгөөгүй хярж зогсоно. Тэнгисийн давалгаа хүчтэй шуугиж цахлай гоморхон чарлалдана. Булангийн цаад биеийн бор ногоон уулс ус уух гэж буй баавгай шиг гэтсэн янзтай сүрлэг дүнхийж, түүний шовх сэрвэн хэц дээгүүр нүүгэлтсэн хар үүлс туушид нь нөмрөн айсуй. Тэнгисийн зүгээс чийглэг жихүүн салхи сэнгэнэнэ.
Хөсгийн цуваа орой гэхэд Пронькин голын хөндий рүү орж ирж, тохойн хөвөөн дээр сүрэг цаа байгааг малчид харлаа.
—Ээ, муусайн чөтгөрүүдийг! Энд байж байдаг вий, та нар! хэмээн Костя цайлган өгүүлж Николка руу эргэж хараад,— Харав уу? Нөгөө хонгорууд чинь энэ байна! Гүйцсэн дээ! Биднээс яаж зугтаж чадах вэ дээ, тийм ээ, Николка? гэж баярлан малилзав.
Гүйсэн цаанууд хөвдөө гоочлон, хүмүүс рүү ямар ч гэм хийгээгүй юм шиг хээвнэг харцгааж байхыг үзээд Николка тэсэлгүй «Энэ зальтай гайхлуудыг! Бөөн хар ажил удчихаад ер юу ч болоогүй юм шиг зогсож байж гэнэ» хэмээн дуу алдаж инээмсэглэв.
Дөрвөн зуун цаа тасарсан ажээ. Малчид цаагаа дахин тоолж, сүрэг нь эндээ нэгэнт тогтворжсоныг үзээд, зөвлөлдөн ярилцсаны эцэст бригадад нь хоёр мянган цаан дээр дөрөвхөн хүн үлдсэн тул тэдэнд
хэцүү байгаа, туслахгүй бол горьгүй, энд бол хоёулаа байхад болно хэмээн Костя Фроловыг арагшаа, Маякин руу буцах хэрэгтэй гэж шийджээ.
Костя тэр даруй буцах бэлтгэлдээ орлоо. Намаг балчиг, дов сондуулт тундр, ой тайга, явган ширэнгэ сөөгийн дундуур гурван зуун тавин километр зүтгэх яггүй зам туулах ёстой. Гэвч Костя найрын эзэн шиг баярлан «За найзууд минь, аянд явах сайхан, гэхдээ гэртээ, бригаддаа байх ямар ч байсан дээр» гэж байгаа мэт царай нь баясан гэрэлтэж байлаа.
—Бидэнд хүнсний зүйл үгүйдээн Вешка хүртэл дөхүүлж өг гэж даргад хэлэхээ мартуузай. Их усны үеэр онгоц тэр хүртэл саадгүй явна. Бид тэндээс юмаа өөрснөө очоод авчихна, ганц өдөр л алдана биз. Хамгийн гол нь сум ирүүлэх юм шүү. Манай Машкатай уулзаарай, онгоц явбал юмхан ирүүлэг л дээ хэмээн Табаков захиагаа захилаа.
Костя өглөөний гурван цагт хөдөллөө. Түүний явж байгаа зүгт, нам гүм зүүрмэглэсээр буй уулсын дээгүүр цийлгэр ягаан туяа татан үүр хаяарч байна. Костя санаандгүй нэг сүрэг цууцаль үргээж, тэд нар нь дээш цойлон жиргэснээ тохойн дээгүүр эргэлдээд тэнгэрт уусан замхарлаа.
Николка Костягийн бараа тасармагц эргэж харвал тэнгис. мөн л ёозгүй зэгэлтсэн хэвээр агаад алсын хошууны чанадаас өтгөн цагаан манан эргийн зүг нүүгэлтэн[ хөвөх ажээ.
За, хоёулаа ч гэсэн явъя хэмээн Табаков амаа таглан сайхан эвшээж,— Нар гарахыг хүлээх хэрэг юу байх вэ, гарахгүй ч юм билүү, энэ их нүүж яваа мананг харахгүй юу. Манан энд ирэхээс өмнө чи бид хоёр цаагаа хөөгөөд ирж амжина гэв.
Николка толгой дохиод явахаар үг дуугүй зэхлээ. Тэрээр дотроо жаахан хулчийн сэтгэл гонсойжээ. Мэдэхгүй, чадахгүй юмгүй Костя явчихлаа. Дэргэд Аханя, Фока Степанович, Кодарчан энэ тэрийн аль нь ч алга, одоо тэгэхээр мань хүн хэнээсээ зөвлөлгөө авах вэ? Хэцүү цагт хэн түүнд туслах вэ? Табаковыг Костя юм уу Аханятай зүйрлэж болох уу даа? Дэндүү томоотой, байсхийгээд л учир нь олдохгүй барайчихдаг, тамхи их угзардаг, нухацтай учир начиртай, хүн зөрж мэтгэхийн аргагүй дуугаар ярьдаг, яаж ийгээд зөрөх юм бол исгэлэн юм амссан мэт ярвайдаг сонин хүн. Инээвхийлэх нь цөөн, тоглоом хийх нь түүнээс ч ховор, харин хүн дооглох дуртай, үүнийг Николка дорхноо анзаарсан билээ. Костяг юм оёдгийг нь битүү егөж, уулзсан өдрөөсөө эхлэн Костюша гэж хоч өгсөн.
Николка өчигдрийн өдрийг хүртэл энэ бүхнийг төдийлөн анхаарахгүй байсан бол одоо энэ хүнтэй нэгэн майханд нэг хоёр хоног биш, бүхэл бүтэн гурав дөрвөн сар хамт аж төрөх ёстой учир энэ тухай арга буюу эргэцүүлэхэд хүрчээ. Табаков түүний санааг ойлгосон бололтой гэнэтхэн,
—Яав, Николка, Костяг явчихлаар гунигтай байгаа байлгүй? Гонсойчихсон байх чинь... Битгий гутар, өвгөн минь, хоёулаа найзална аа. Одоо чи бид хоёрын санаж сарвайх юм нэг. Цаагаа алдаж асгачихгүй, хадгалж хамгаалах ёстой. Тэгж чадахгүй бол хоёул амьтны доог болж шившгээ тарина. Би малчин биш, нэмэр болохоор ирсэн хүн. Миний ажил бол хөтөч, бас ан агнах, загасчлах, мужаандах ажилтай болохоор би ч гайгүй хэрэг, харин чи бол жинхэнэ малчин, эрх мэдэл чиний л гарт байна, тэгэхлээр чи намайг даргалах хэрэгтэй. Ажилла гэвэл чинь ажиллана, унт гэвэл чинь унтана. Нэг үгээр хэлбэл чи аялдаг нь, би дагадаг нь хэмээн үнэн сэтгэлээсээ өгүүлээд буугаа ардаа үүрч Николкаг хүлгэлзэн харснаа,— За тэгээд цаа руугаа явах уу, эсвэл зүүдээ гүйцээж зүүдлэх үү? гэж инээмсэглэн асуув.
Николка Табаков руу дооглож байна уу, үнэнхээсээ ярьж байна уу? гэсэн байртай сонжин харлаа. Гэтэл цаадах нь энэ удаа дооглож тохуурхаагүй бололтойд Николка уясаад явчихав. Тэрээр Табаковын төлөв дууг хар аяндаа дуурайж,
—Яах юу байх вэ, хоёул найзлалгүй яахав, цаагаа ч тогтоож байж дөнгөнө, бүх юм бид хоёрын гарт байна. Гол нь багахан шиг идэж ууж, иххэн шиг уул хадаар явах ёстой, хамаг учир энэ шүү дээ гэв.
Гэтэл юм гэдэг Николкагийн санасан шиг хялбар бус ажээ. Тэрээр цөөхөн тоотой сүрэг маллана гэдэг их сүрэг маллахаас хавьгүй хэцүүг төдөлгүй ойлгов. Их сүргийн дотор цааг нэг их үргээж айлгачихгүй чөлөөтэй явж болдог атал цөөхөн сүрэг малчныг барагтай бол ойртуулахгүй, хамгийн урт бугуйл ч хүрэхээргүй тойрч давхилдана. Ер нь цаа тогтвор муутай, үргэх цочих нь амархан, хүнээс аль болохоор дөлөн, бугуйл хаявал хуйларч давхилдаад горьгүй ажээ. Цаагаа зэрлэгшүүлчихгүй, байнга хүний хараанд байгааг нь мэдүүлж байхын тулд тэдний нүдэнд аль болохоор элбэг үзэгдэж байх
шаардлагатай учир хоёр малчин маань нар мандахаар аваад жаргах хүртэл уул хамраар хэдэрч, хэсэг бусгаараа тасарсан цаануудыг эмхлэн сүргээ нийлүүлж хураавч маргааш өглөө нь гэхэд хамаг сүрэг нь дахиад л тарж сарничихсан байна. Сар хэртэй иймэрхүү байдал үргэлжиллээ. Николка энэ хооронд мэдэгдэм турж, бас мэдэгдэм өсжээ. Табаков түүнийг нэг удаа сонжин харж байгаад,
—Уул ч чамд ашгаа өгч байна шүү. Чи ер нь өдөр хоногоор биш цаг мөч тоолон чац нэмж байна. Гэтэл өвөгчүүл бид нар ч агшиж газар луу дөхөх ганц тавилантай юм шив гэж санаа алджээ.
—Ваня ах минь, та өөрийгөө чамлахын хэрэггүй, таныг чинь ороолон ч гүйцэхгүй шүү дээ.
Николка зулгуйдсан хэрэг бус. Табаков явган явахдаа үнэхээр гарамгай. Чацтай, шөрмөслөг туранхай учир тогоруу шиг хол хол алхахын зэрэгцээ тэсвэр сайтай. Табаковын нэг алхсаныг Николка бүтэн хагас алхана. Тэрээр Табаковын араас явахаараа өөрийн эрхгүй явах хэмээ алдан, амьсгаа нь давхцаад ирдэг тул аль болохоор өөр газраар явахыг хичээнэ. Гэвч Табаков ч гэсэн явдалдаа түүртдэг бололтой. Нэг удаа унтахынхаа өмнө өвдгөө илж байснаа ярвайсхийн толгой сэгсэрч,
—Нээрэн, хэчнээн хэцүү байлаа ч гэсэн хөтөч хийх нь ямар ч байсан амар. Сайхан явган явснаас унаагаар муухан явсан нь дээр гэж хүмүүс хэлцдэг ч үнэн юм аа. Зохих хэмжээгээр явган явах ашигтай л даа, гэхдээ цаа маллах бэрх юм. Зайлуул, Николка минь дээ, чи ямар золигоо хийж энэ цаануудтай орооцолдсон юм бэ! гэж жигтэйхэн сүүрс алдсанаа,— Чи манай бригадад орж загасчил л даа? хэмээн гэнэт санал тавьж,— Энэ жил манай багачуул сагамхай барьж, хүн хүн л мянга таван зуун рубль авсан, май загасны сүрэглэх үеэр мөн төчнөөнийг авцгаасан, цалин гэдэг чинь энэ шүү дээ! Бас хөгжилтэйг хэлэх үү, хаа л бол хүн, охид олон, гэтэл энд чинь авах цалин ч бага, амьдрах нөхцөл ч алга, түй! гэв.
—Гайгүй ээ, Ваня ах минь, удахгүй цаануудаа энэ нутагт дасгачихлаар ажил хөнгөрөөд явчихна, тэгээд хүнсэндээ явамц, танай авгайгаас лав юм ирнэ дээ. Ер нь ч энд тэгтлээ муу биш байна. Хамаг юм хүний санаагаар л шүү дээ, жишээ нь надад бол тайгад байх сайхан л байдаг юм!
Табаков малчны ахуйн бэрхшээлээс урьдаар архины зүйлтэй юм байхгүйд илүү зовж байгааг Николка ойлгож байсан болохоор гэрээс нь юм ирэх тухай санамсаргүй хэлсэн хэрэг биш ажээ. Нээрэн ч энэ тухай сонсмогц Табаков сэргэн, нүд нь гялалзаад явчихав. Тэрээр энэ өдрөөс эхлэн Пронькины даваа руу хараа бэлчээх нь олширч,
—Костя усан онгоцны жолоочид бэрзээнт өгөхөө санаж үзээсэй дээ. Одооны залуучууд гэдэг чинь тун хайхрамжгүй шүү! Онгоцны жолоочийн үүрэг юу билээ? Хэлсэн газар нь хүргэж өгөөд, харсан зүгтээ хаячихна, тэгээд л болох нь тэр. Гэтэл бороо орвол яана? Араатан амьтныг яана? Энэ тухай ёстой санаа зовохгүй, тэд нар өнөөдөр л болж байвал болдог улс! хэмээн санаашрангуй үглэнэ.
Николка өөрөө ч гэсэн давааны цаад руу явж ирэхийн хүслэн болж байгаа билээ. Тэнд ном, сониноос гадна ээжээс нь захиа ирчихээд хэвтэж байгаа байж ч магадгүй. Тэгтэл ч Табаков нэгэн өглөө Николка руу царайчилсан янзтай харж,
—Хүнсэндээ явах цаг болсон бус уу? Баавгай ямар нэг байдлаар сүйтгэчихгүй байгаа гэж сэтгэл нэг л зовоод байна. Чи юу гэж бодож байна? гэж асуув.
—Нээрэн болсон байх хэмээн Николка дуртай зөвшөөрөв.
Мань хоёр тэр өдрөө цаагаа урц руугаа хөөж ирээд хөллөгөөний цаа бугуйлдаж эхэллээ. Хоёулаа бугуйл хаяхдаа барагтайхан учир бүр үд болж байхад сая дөнгөж таван цаа барьж авч бусдыг нь бэлчээрт гаргав.
Одоо хорин километр зам туулах ёстой. Гэвч хөллөгөөний цааг барьж авах нь л гол байсан учир тэр зай юу шалих вэ. Николка барьсан цаануудаа эгдүүтэй харж «Би ч малчин болох яагаа ч үгүй байна даа. Костя бол энэ хэдийг хагас цагт л барьчих байсан, гэтэл энэ бид хоёр хагас өдөржингөө галзуу юм шиг эдэнтэй хөөцөлдлөө» хэмээн тамшаалан бодов.
Хүнсний зүйл нь бүрэн бүтнээрээ яг болзсон газар байж байв. Онгоцны жолооч хүнс сэлтийг бэрзээнтээр сайтар хучсан төдийгүй хэдэн сургаагаар залхууралгүй даруулжээ.
—Сайн байна, Абрамов, ёстой эр хун! Хэлэх үг алга, эзний ёсоор ухаалаг сайхан янзалжээ хэмээн Табаков хураалттай зүйлийг тойрч үзэх зуур баяртай өгүүллээ.
Хоёр малчин ачаа бараагаа задлахын өмнө шумуулын хамгаалалтаа бутан дунд тавьж, гал түлж, цай чанаад, уснаар хаягдсан хуурай модноос түүдэг рүүгээ баахныг зөөв.
Бүрий буулаа. Усны түрлэг эхэлж, эрэг дээгүүр энд тэнд хөөс цагааран, бутсын цаана тохойн ус намуухан цалгилж байна. Түүдгийн дээгүүр зэрлэг нугас байн байн далавч нь шуугин нисэж өнгөрнө. Галаас холгүй унааны цаанууд дөнгө мод нь тожигнон идээшилнэ. Шумуул дэлэнч амар заяа эс үзүүлэх тул хөөрхий амьтад байн байн толгойгоо сэжлэн, галын утаа бараадна.
Тэнгэр бүрхэг, дулаахан, бороо ормоор шөнө болов. Гэтэл тэртээд нэг хоёр удаа тэнгэр аяархан дуугарч, тэгээд анир чимээгүй болсныг үзвэл бороо холуур ороод өнгөрөв бололтой. Харин шумуулын хамгаалалт саравчны дээгүүр толийтол татсан бэрзээнт рүү жижигхэн ширхэгтэй элс цацах лугаа адил шумуул тожигнож, тийнхүү шумуулын нэгэн хэм шунгинаан шөнөжин тасарсангүй.
Малчин хоёр өглөө нь ачаагаа задалж үзвэл хамгаас хэрэгтэй карабины сум байсангүй. Үүнд үл итгэн хамаг юмаа дахин онгичин нэгжсэн боловч бас байдаггүй.
—Түй! Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэж энэ дээ! хэмээн Табаков уурлан дуу алдаж,— Манай чавганц архины оронд жимсний дарс явуулсан нь багадсан юм шиг Костя бас сум мартчихсан байх юм. Архи явуул гэж Машкад хэлээрэй гэж би түүнд зориуд хэлсэн юм байхгүй юу. Энэ дарсаар чинь ам зайлж, бөөрөө хордуулахаас өөр ашиг байхгүй гэж дүрэмдлээ.
—Костягийн буруу биш, онгоцны жолоочийн буруу байж магадгүй биш үү? Тэр нөхөр сумыг маань мартчихсан байж мэдэх ээ дээ?
—Магадгүй, би Костяг буруушаахгүй, сум яах вэ, тэр л биз, сумтай сумгүй аяа олно. Харин манай чавганцад бол би харьсан хойноо нэг лекц уншина аа гайгүй! Архи дарс хоёрын аль нь чанга, аль нь илүү байдгийг би түүнээс асуугаад егнө. Тэр муу чөтгөрийн чавганцаас асуухдаа л нэг асууна...— Николка зэмлэнгүй харж буйг үл анзааран Табаков авгайгаа зөндөө удаан занаж үглэлээ.
Цаанууд нь бүх ачааг даагаагүй учир Николка нэг хүнд үүргэвчийг өөрөө үүрэхээс өөр аргагүй болов. Табаков хөсгөө хөтөллөө. Малчид аз туршихгүйн тулд намагтай хөндийг тойрч Исыгчаны салбар нуруугаар даваа руу хүрэхээр шийдэцгээжээ. Николка Исыгчанаар явж байсан билээ.
Тэнд цавчиж заасан хуучин дүнзэн пин өндөр хөл дээр өнцийж хажуугаар нь нулимс шиг тунгалагхан горхи хоржигнож, зэргэлдээх аньс бүрхсэн өвдөг дээр цаачдын урцны яс мод босгоостой харагдана.
—Ваня ах аа! Пингийн хавьцаа зогсоорой, цай ууцгаая! Тэнд их сайхан устай!.. хэмээн Николка хашгирлаа.
Табаков эргэж харалгүй, чимээгүй толгой дохив.
«Одоо хүртэл авгайгаа зүхсээр л яваа байх» гэж Николка дургүйцэн бодтол «Авгай нөхөр хоёр адилхан шуламнууд» гэдэг зүйр үг толгойд орж, араас нь Хабаровын «Николка, амьдралд чинь заавал ижил нь ижлээ олдог, эс тэгвэл салдаг ёстой юм» гэж хэлдэг нь санаанд орлоо.
Есдүгээр сард одой хус, нигүүрсийн шаргал улаан навчис өнгө мөхөн унаж, цэнхэр тэнгэр бүдгэрэн цийлийж, хонин цагаан үүлс бодлогошрон нүүж, голын ус харлан жихүүн гялалзаж, хөндийг шахсан уул толгод ярагдсан мэт газар дэлхий уужран цэлийгээд ирлээ. Эзгүйрсэн тундрийн дээгүүр шувуудын ганганаан аль хэдийн замхран арилж, мөнх ногоон ширэнгэ өглөөгүүр хэзээний бууралтах болж, уулын халцгай орой, давааны хярд нялх ятууны өд шиг хөвсгөр зөөлхөн цас. аль хэдийн унасан билээ.
Цааны ороо дууссан тул цөөн цөөнөөрөө тасарсан цаагаа үргээж малчид өдөр болгон үүрээс үдэш болтол уулаар тэнэж, ширэнгэ шугуй дундуур шургалж, хад асга өөд авирч, бөглүү ангал хавцал руу өнгийж, олсон цаагаа хөндий рүү хөөж гаргахад тэд нар нь аяндаа сүрэглэн нийлнэ. Газар харыг хэлэх үү, хавь ойрын газар нэл гишгэлэгдчихсэн, аль нь өчигдрийн мөр, аль нь өнөөдрийнх гэдгийг ялгахын аргагүй, малчид хэрдээ зовно. Хүрэнтсэн тундрт хөдлөхгүй зогсож байгаа цаа газрын өнгөнөөс бараг ялгарахгүй учир олж харахад бэлэнгүй агаад ширэнгэ шугуйд орчихсон цаа бол булингартай усны загас шиг харагдана гэж байхгүй. Чухам энэ учраас хүсэж хүлээсэн анхны цасан ширхэг агаарт эргэлдэж эхэлсэнд малчид баяр хөөр болсон билээ. Богийн хар туруу төдий цас орсон боловч энэ нь баавгай ч бай, оготно ч бай, ямар ч амьд амьтны мөрийг зовлонгүй олж харахад бүрэн хангалттай байв.
Аравдугаар сарын эх гэхэд малчид гараагүй нуруу,шагайгаагүй жалга хавцал байхгүй болж, өргөн уудам бэлчээрийн булан тохой бүрийг нэгжиж, мөрдөж мөшгөөгүй ганц ч цааны мөр үлдээсэнгүй.
Цуглуулсан олзоо тоолох цаг нэгэнт болжээ. Хоёр малчин сүргээ тундрээр хоорондоо хол хол зайтай хэсэг хэсэг болгож зориуд тараагаад, өөрсдөө нэг өндөрлөг дээр гарч тоолж эхэллээ. Хэд дахин тоолоод дунджийг гаргаж үзтэл дөрвөн зуун далан толгой гарчээ.
— Энэ чинь байснаасаа одоо олширчихсон хэрэг болж байх шив дээ? хэмээн Николка гайхшран асуув.
—Харин тийм л болж байна. Бас өөр алдагдсан цаанууд биднийхтэй нийлчихсэн байх, тэгээд л олширчихгүй юү. За ямар ч байсан чи бид хоёр хийх ажлаа хийсэн, нэрээ хорлосонгүй гэж Табаков додигор инээмсэглээд баярласнаа нуух гэж тамхиа ёсорхон татлаа.
Николка түүнийг хараад үнэн сэтгэлээсээ баярлан инээнэ.
—Нээрэн... та бид хоёр ч ёстой сайхан ажиллалаа шүү, Ваня ах минь. Ёстой сайхан!
Малчид өнгөрсөн хугацаанд майхандаа нэг ч удаа эрт ирж байгаагүй бөгөөд оройн хоол хийх, гамбир хайрч базааж авах, түлш бэлтгэж нөөцлөх гэхчлэн зөндөө ажил овоорчихсон тул өнөөдөр анх удаа бүрий болох яагаа ч үгүй байхад ирлээ. Бас муудсан гуталдаа даруйхан зан тавимаар байдаг, эсвэл цанын ул ховхорчихно, карабинаа арчиж цэвэрлэх, сүхээ хурцлах гээд малчин хүний хийх ажлыг алийг хэлж барах билээ.
Малчид хоёр өдөр сүрэг рүүгээ очилгүй алсаас бараа харж өнжжээ. Мань хоёр,
—Сүргээ сандраахын хэрэг юү билээ? Эндээ жаахан дасцгааг, хоёулаа ч гэсэн жаахан амсхийцгээе, тэгэх эрхтэй шүү дээ, хоёр хөлөөс дөнгө зүүчихсэн юм шиг даагдахгүйн дээр лазан хөдлөөд дийлдэх юм биш гэхчлэн ярьцгааж байжээ.
Малчид ийнхүү нүдээр хариулсны гурав дахь едрөө Пронькины даваа өөд цааны мөр зурайгаад одсоныг мандах нарны туяанд олж харав. Цааны хэсэг даваа даваад тохойн зүг явчихсан нь эргэлзээгүй. Тэр цаануудыг тун даруй гүйцэхгүй бол Исыгчанаар дамнан Дамжлага гол руу орж гатлаад ой тайгаар нэг тараад арилж өгнө.
Хайнга хандсандаа өөрснийгөө зүхсээр мань хоёр жаахан идэх юм өвөртөлж, сүх аваад оргодол цаануудын хойноос таваргаж одов.
Гүйх газар гүйж тун түргэн явцгаалаа. Гүйсэн цаанууд Гонхон уулын бэлд тохойн эргээр тайван идээшилж байхад шингэх нарнаар сая нэг юм гүйцэж ирэв.
Хоноглох аргаа бодох хэрэгтэй боллоо. Хүйтэн салхи явган ширэнгэний навчсыг хөөрхийлөлтэй дэрвэгнүүлээд уулын хажуу дээр түүдгийн дэргэд хоновол тухлаг байх царай алга. Тэгсэнд орвол тохойн хөвөө рүү бууж, аятайхан нөмөр газар олоод, уснаас хаягдсан модоор түүдэг өрдөж хоносон нь хамаагүй дээр. Николка тохойн эрэг дагуулан гал түлчихмээр эвтэйхэн газар нүдээрээ харж байтал Табаков санамсаргүй,
—Николка, хоёулаа хошуу орж намрын анчид дээр тавьж хүрвэл яасан юм бэ? Дөрөвхөн километр л илүү явах биз, гэтэл дулаахан хоночихоод, сонин сонсчихоод ирнэ гэдэг байна.
—Тэр ч болох шүү, харин хэн ч байхгүй бол яана?
—Ийм үед намрын анчид тэнд заавал байдаг юм, ангийн фермд зориулан хав загас барьдаг юм. Хүн байхгүй бол тэр л биз, толгой хоргодох газар бий, бас зуух бий.
Явган ширэнгэ дундуур уулын бэл рүү буух хооронд нар жаргачихав. Бүрий бууж эхэллээ. Уулын цаанаас алман сар сүрлэг гарч ирэв. Алжаасан малчид тохойн эргээр аажуухан гэлдэрнэ. Хөл дор товууцсан сайр зовлонтой хужигнана. Николкагийн нүдний өмнө Табаков нэгэн хэмээр бараантан дайвалзаж, баруун талд сарны гэгээнд нойрсон буй тундр тунаран цэнхэртэж, зүүн талд тохойн мандал гялцайн харлан бүхийд өмнө нь Табаков биш, газрыг хар цэнхэр хоёр хэсэгт хуваасан нэгэн амьд шон байгаа мэт Николкад санагдах ажээ.
Үе үе үргэсэн ятуунууд хяхран дуугарах нь сонсдож, нүдний буланд тундрийн дээгүүр туйлын ууль сүүдэр мэт чимээгүй нисэн өнгөрсөн нь ятуунуудыг сандраагаад байгаа эзэн тэр ажээ.
Төдөлгүй утааны үнэр гарлаа. Николка урам орж хөл нь хөнгөрөн, Табаков ч алхаа нэмлээ. Тэгтэл ч сарны сүүтгэр гэрэлд орой дээрээс нь цайвар утаа суунагласан гэрийн бараа гурвалжлан тодорлоо. Алсын замд алжаасан хүнд яндангийн утааны үнэрээс илүү сайхан агаад хүслэнт үнэр гэж үгүй билээ.
Гэрээс зайдуу уясан хөллөгөөний ноход хоёр малчныг боорлон хуцаж угтав. Гэрээс ухасхийн гарч ирсэн хүн тэр даруй Табаковыг таньж,
—Табаков! Иван! Сайн уу, өвгөөн! Газрын хаанаас
гараад ирэх нь энэ вэ! За гэрт ор, харанхуй шөнөөр хаагуур дарж яваа босоо ороолон бэ, учраа хэлээрэй. Энэ чинь хэн чамтай яваа юм бэ? Ер танигдахгүй... Та хоёр чинь юугаа гүвээд байгаа юм бэ? Орцгоогооч! гэв.
Малчид төдөлгүй дулаан гэрт бие тавиран бүлээцээд, хөлдүу цөцгийн тостой цагаан талх амтархан идэж, аагтай халуун цай сэнжтэй аяганаас оочлон ууцгаалаа. Адилхан саарал ноосон цамцтай, хар үстэй, хүрлэгэр царайтай камчадал анчид Табаковын асуултад ам булаацалдахгүй тайван хариулцгаана.
Табаков өвөгжөөр насны пагдгар анчинд хандан,
—Энэ намрын олз ямар байна даа, Кузьма Иванович ээ? гэв.
Кузьма Иванович банзан ширээн дээр нүсэр том гараа зөөлхөн тавиад үгээ сунжруулан яаралгүй хариулна.
—Гойдгүй шүү, өвгөөн, гойдгүй. Зайр эхлэнгүүт л хав загас эргээс дүрвээд явчихсан. Завиар анчилж байна. Хорь хоногт дөнгөж дөчхөнийг авлалаа. Харин өчигдөр үнэндээ овоо азтай өдөр таарсан. Бобков нэг сайхан хавтан олж харсан, яг шангаар хөвөөд айсуй, дээр нь байгаа амьтан гэдэг нь бөөн шаваарсан хар юм. Бидэнд зориулаад зориуд эгнүүлээд тавьчихсан юм шиг эгнээ эгнээгээрээ хэвтэж байх нь тэр. Тэгээд яах вэ дээ, сэмээрхэн сэлж очоод найман ширхгийг унагаасан. Тэр хэдийгээ эрэг рүү тороор зөөж байх хооронд усны татлагаар нөгөө хавтан чинь тэнгис рүүгээ буцаад явчихсан. Ийм шүү л ан хийж байна, өвгөн минь, нэг бол шуурга, нэг бол салхи, нэг бол зайр хэмээн анчин сүүрс алдаад,— Дэмий л цай ууцгаах юм даа. Харин Ефрюшин Тасархайд олз сайтай байгаа, тэд нар хэдийн хоёр зууг унагачихсан гэнэ билээ. Харин чи минь шинэ албанд ямаршуухан байна даа? Аягүй бол хамаг цаагий нь алдчихаа биз дээ? Манайхан түрүүн Гонхоны нөгөө талд цаа үзсэн ч гэх шиг. Та нарынх байлгүй? гэв.
—Манайхаа манайх, золигнууд чамайг! Өчигдөр Пронькиноос зугтчихсан юм, тэгээд л танайханд зочилж яваа маань энэ хэмээн Табаков царай нь барайж өгүүлээд ялаа үргээх мэт гараа сэгсэрлээ.
—Өө тийм үү? Бид нар эзэнгүй цаа байна гэж бодсон юм хэмээн Кузьма Иванович яльгүй харамсан толгой сэгсрэн өгүүлснээ гэнэт нэг юм санаанд нь орж,— Өө нээрэн, өчигдөр манай энд усан онгоц ирсэн. Та нарыг цаагаа Шкиперийн сүрэгт нийлүүлэхээр Слепцовынд шилжүүлэх ёстой гэж хэлээрэй гэсэн. Тэдний малчид та нар руу өөрснөө очно. Бид үүнийг хэлүүлэхээр Викторыг явуулах гэж байсан юм гэв.
Улаан хацартай торх шиг бүдүүн нэг анчин Табаковыг сонжин хараад,
—Иван, чи чинь улам нарийхан, улам горзгор болчихоо юу даа? Цааны мах хоол болохгүй байгаа бололтой, тийм үү? Яагаад турчихаа вэ? гэж шалгаав.
—Аа, чи турах арга хайж байна уу? Маргааш бидэнтэй гараад хамчих, хоёр долоо хоногийн дараа наад гэдэс чинь хоосон борви шиг шолхойчихно. Тэнд жирэмсэн эрчүүдэд хамгийн сайн зохих амралт-сувиллын газар гэсэн үг, ямар ч мэс засал энэ тэр гэхгүйгээр илүү гүзээнээсээ салж болно. Үнэмшихгүй байна уу? Тэгвэл чи хэл л дээ, гүзээтэй малчин үзсэн удаа бий юү? Тэгнэ ээ тэр, тийм малчин байхгүй юм чинь.
Николка гэрийн доторхийг тойруулан харав. Унийг газраас налуулж босгоод дээд талд нь дөрвөлж тоононд бэхэлсэн байх бөгөөд түүний дээр арай багавтар тооно, цаана нь түүнээс бага бас нэг тооно тогтоосон байх ажээ. Тийнхүү дөрвөлжилсөн шовгор үүсэж түүний оройгоор гөлмөн төмрөөр хийсэн яндан гаргажээ. Гэр гадна талаасаа хар цаасаар бүрээстэй. Гэрийн голд дотор нь чулуу дүүргэсэн хашлага дээр зуух байна. Майхныг бодвол гэрт хавьгүй тохилог ажээ. Ширээний зах дээр «Вокруг света» (Дэлхий дахинд) сэтгүүлийн баахан дугаар хэвтэнэ. Николка анчдын яриаг чихний үзүүрээр чагнахын хамт сэтгүүлийг сонирхон эргүүлж гарав.
Жавартай тунгалаг өглөө болов. Тэнгисээс хөвж ирсэн мөс хаа нэгхэн цайран буй тохойн тугалган хар уснаа улаан нар ойн тусжээ. Тэнгэрийн хаяанд түймэр шатаж байгаа мэт улаан туяа өндөрлөн мэлтийнэ. Хүчээ хараахан авч амжаагүй зэврүүн гэгээ туссан Гонхон уул тохойн дээгүүр сүмийн шармал орой шиг пөмбийж, түүний дээр загалмайнх нь оронд ягаахан үүлэнцэр сонин сэмжирчээ.
Юу ёрлож буй бол гэмээр нар дэндүү сайхан мандаж, орчин тойронд нэг л хачин дүлийрч чимээгүй оргиод, нохой хүртэл сэжигтэй шиншилцгээн, ийш тийш самгардан харж, аяархан гинацгаана.
—Та хоёр Пронькино орохоо азна л даа. Манайд нэг хоёр өнжихгүй юү, нар хар өглөөнөөс час улайгаад нэг л биш, ийм гоё байдаг чинь тэнгэр муухайрахын л цондон. Би тун олон удаа ингэхийг ажигласан шүү гэж Кузьма Иванович өглөөний унд ууж байхад хэлэв.
—Үгүй, Кузьма Иванович минь, бид хоёр явалгүй болохгүй гэж Табаков толгой сэгсэрлээ.
—Болохгүй чиш гэж Николка нотлов.
—Юу нь болохгүй байх билээ. Болохгүй юм гэж байхгүй. Хэн та нарыг хөөгөөд байна? Тундрт явж байхад шуурга эхэлбэл яах вэ? Аягүй бол осгочихно шүү дээ гэж Кузьма Иванович зөрлөө.
—Нээрэн тийм шүү, ах хүү минь гэж өчигдөр тэр хоёрыг түрүүлж үзсэн нөгөө анчин Табаковыг ятгаж эхлэв. Тэр бас Иван нэртэй, гурван анчны дотроос хамгийн залуу, хамгийн туранхай нь төдийгүй хамгийн дуу шуутай нь ажээ.— Чи юундаа даваа руу зүтгэлээд байна? Юу юугүй шуурга тавих гээд байхад. Өвгөн яг үнэнийг ярьж байна. Эндээ азнацгаа! Манайх дулаахан, гэрэл гэгээтэй, бас хазаж хатгахгүй. Орой хөзөр тоглоцгооё, тэгэх үү?
—Иван, азна азна хэмээн гаансаа хоолоо идэхдээ ч гараасаа салгадаггүй Бобков бас толгой дохин үг нэгсэж,— Шуургаар тоглох муу гэдгийг чи мэдэх хойно, харин энд ямар дулаахан байна даа. Өнөөдөр онгоц ч дахиад хүрээд ирж магадгүй хэмээн их л учиртай өгүүлэв.
Табаков итгэл муутайхан дал мөрөө хавчисхийж Николка руу царайчилсан байдалтай харлаа.
—Яах вэ, Николка, нээрэн энд шуургыг хүлээзнэдэг юм билүү?
—Ваня ах минь, юу гэсэн үг вэ! Хоёулаа орой гэхэд цаагаа даваа давуулчихна, гэтэл шуурга оройноос нааш тавихгүй. Энд хүлээх юм бол цаа маань энд тэндгүй сарничихна гээд Николка цайгаа ч гүйцээж уулгүй явахаар завдав.
—За харцгаагаа биз дээ, манай дарга зөвшөөрөхгүй байна, тэгэхлээр явах хэрэгтэй гэсэн үг хэмээн Табаков тоглоом болгож өгүүлээд гараа алдлан ширээний араас дурамжхан бослоо.
—Аргагүй л малчин хүн байна, андаш алга! гэж Бобков санаандгүй Николкаг магтаж,— Энэ хүн чамайг бодвол юуны өмнө ажлынхаа төлөө санаа тавьж байна. Гэтэл чи хүн тэгэх үү гэнгүүт л амыг нь дагаж байх юм, чамайг зоргоор нь орхих юм бол ч хамаг цаагаа хөзрийн мөрийд алдчихсан байх вий. Заяагүй лазан золиг! Чи тийм л хүн дээ! гэв.
Анчид инээлдэн,
—Бобков, наадхыгаа тэгж болгох хэрэгтэй, өчигдөр чамайг жирэмсэн эр гэж шоолсон, өнөөдөр чи өөрийнх нь залхууг дуудаад бай гэцгээв.
Энэ өдөр шуурга тавиагүй тул хоёр малчин цаагаа бүрэн мэнд даваа давуулж сүрэгт нь авчирч нийлүүлэв. Шөнө нь нүүгэлтсэн хар үүл тэнгэр бүрхлээ. Өглөө нь том том ширхэгтэй цас малгайлан орж эхлэв. «Өглөө том том цас орж эхэлбэл шуурганаас болгоомжил» гэдэг эвен ардын үг Николкагийн санаанд орлоо.
Малчид цаг алдахгүйг хичээн, явган ширэнгэ дундуур хуурай мод, мөчир хайж, олсныгоо жижиглэн жиргэж майхан дотроо хураав.
Орой болохын үес салхи хөдөлж, цасны ширхэг улам томрон нэвсийтэл дарж эхэллээ. Ойрын уул толгодын бараа тасарч, эргэн тойрон нүдгүй цайран манараад, шуурга эхлэх нь тэр. Малчид майхныхаа хамаг зайг түлээгээр дүүргэж, гадаа салхин талд нь мөчрөөр тойруулан нөмөр барьж, тийнхүү шуурганы эсрэг удаан хугацаагаар хориглолтод байхаар бэлтгэж амжжээ.
Цаг минут тоолон салхины эрч нэмэгдэнэ.
Хоёр малчин шөнө дөл болтол лаагаа асаалгүй, дулаан хөнжилдөө салхины улихыг түгшин чагнаж хэвтэцгээлээ. Майхан нь заримдаа салхинд хөөрөгдүүлэн, шувуу шиг дайвалзсанаа том хэнгэрэг дэлдсэн мэт чичрэн доргино. Тэгснээ гэнэтхэн майхны орой дээр ямар нэгэн амьтан жигтэйхэн сүүрс алдан ихэр татаж, бэрзээнтийг хумстай савраараа гэтэн маажлах шиг болно. Энэ салангид дуу авианууд шөнө дунд гэхэд нэгэн хэмийн тасрахгүй нуугисан шуугиан болж хувирав.
Өглөө болоход цас майхны хормой хотыг битүү дарчихсан байсан тул гадагш шурган гарч цасыг ийш тийш нь шидэлж зайлууллаа. Тавхан минут ажиллахад дотор нь шумбаад гарсан мэт цас юу юугүй хучаад авлаа.
—Хараал идсэн тэнгэр байна даа! хэмээн үглээд Табаков хөвөнтэй хүрмээ тайлж наалдсан цасыг нь хол үсчүүлэхгүйн тулд зөөлхөн сэгсрэв. Түүний энэ өдөр хэлсэн үг ердөө л энэ болжээ.
Николка Табаковоос үг цөөтэй хүн аль овоог мэдэх болохоор түүнийг чимээгүй байлаа гэж гутарсангүй.
Табаков гурван өдөр эсвэл цаашаа харж унтаад, эсвэл толгойгоо салаавчлан дээшээ майхны дээвэр лүү гөлрөн ширтэж өнгөрөөв. Николка «Мань хүн нэг л биш байна, анчид л гижгийг нь хөдөлгөчихөв бололтой» гэж дотроо таамаглажээ.
Шуурга дөрөв дэх өдрөө ч намдсангүй. Николка «Вокруг света» сэтгүүлийг хавтастай юутай хээтэй нь уншчихсан байна. Хэвтэхээс бүр залхаж гүйцжээ. Нуруу хөшиж, хүзүү чилээд жигтэйхэн, гарч үе мөчөө хөдөлгөхсөн, үгүйдээн нэг ууцаа тэнийлгэж босоод, хэд суниаж гар хөлөө хөдөлгөх юмсан, гэвч гарахын арга байхгүй, бослоо гэхэд сөхөрч өндийгөөд, толгойгоо нугдайлгах төдий л босож болно. Унтаж болохсон, гэтэл нойр хүрч өгдөггүй. Дуугүй байхаасаа ч залхацгаажээ. Николка Табаков руу сэтгүүлээ дөхүүлж,
—Ваня ах аа! Энэ шинэ сэтгүүлийг уншаач, би хуу уншчихлаа. Өөдсөн хүний тухай сонин юм бичсэн байна гэв.
Табаков сэтгүүлийг авч ямар ч сонирхолгүй хэд эргүүлснээ,
—Николка, би энэ сэтгүүлийг өнгөрсөн оны арван хоёр сард уншсан юм байна. Энэ чинь хоёр настай зөнөг сэтгүүл! гэж жуумалзав.
—Өө тийм үү? хэмээн Николка үнэнхээсээ гайхаж,— Би огт анзаарсангүй шүү. Миний хувьд сэтгүүл л бол сэтгүүл, ямар нь ч адилхан шинэ л дээ, одоо ингээд цаа тоолох газар очихоороо хагас жилийн өмнөх сонин аваад цоо шинэ юм шиг л амтархан уншина. Яая гэх вэ дээ, амьдралаас хоцроод л байна гэж өгүүлэв.
—Харин тийм ээ, Николка, яг тийм! хэмээн Табаков гэнэт сэргэж түүн рүү эргэж хөлбөрөөд,— Та нар хоцорч байгаа, үнэхээр хоцорч байна! Би хэвтэж байхдаа нэг л юм бодоод байлаа. Жишээ нь чи бид хоёр хэзээ ч салхи аваад хаячихаж магадгүй майхан дотор одоо ингээд атиралдаад байцгааж байна. Цоорхой бэрзээнтээр хүзүү рүү дусаал дусаад л! Хувцас хатаах, тайчих, олигтойхон усанд орчихын аль нь ч арга байхгүй, хаа л бол цааны үс ноос! Тэр ч байтугай, түлээ нь шахчихаад хөлөө олигтойхон жийчих ч боломж алга гэснээ огцом өндийж бохирон суугаад,— Би саяхан эзгүй газар очсон анхны барилгачдын тухай радиогоор нэг найруулал сонссон. Тэр хөөрхий амьтад хэдэн сар майханд сууж гэнэ, үс нь бэрзээнтэд наалдаж хөлдчихөөд байсан юм байх. Мундаг баатрууд! Ингэж зовлонгийн мууг үзэх гэж, хөөрхийс минь, одон медаль авалгүй яах вэ гэж ярьж байсан! Гэтэл тэдний майхан нь ч гэсэн, нөхцөл нь ч гэсэн та нарынхаас дээр байсан шүү дээ. Харин, та нар бол бүх насаар ингэж аж төрж байгаа, тэгээд үүнийг хэн ч анзаардаггүй, эсвэл ийм л байх ёстой гэж үздэг. Бодоод үз л дээ! Одоо нэг газар хүмүүс халуун усанд орох нь орж, театрт юм үзэх нь үзэж, телевизороор харах нь харж, цэвэрхэн цагаан даавуун дээрээ унтах нь унтаж, найман цагийнхаа ажлыг хийх нь хийж байгаа. Гэтэл та нар? Та нар чинь хэн юм бэ? «Өө, нөгөө өлбөн шигтгэсэн бугын арьсан дээлтнүүд үү? Цагаан үнэгэн лоовуузтай юу? Нөгөө цагаан буга унадаг, түүхий мах иддэг улсууд уу?» Та нарыг цаа унаж яваа байдлаар л зурсан байх юм, гэтэл та нар чинь нохой шиг хэлээ унжуулчихаад өөрийнхөө хоёр муу майгаар л тундрээр харайлгаж яваа шүү дээ. Цагаан үнэгэн. малгайтай! Өлбөнгөөр гоёсон арьсан дээлтэй — баячууд! Жаргалын орон, ямар ч бэрхшээл байхгүй! Та нарын тухай ингэж л бодож байгаа шүү дээ, гэтэл та нар гомдол санал байхгүй, ноднингийн сэтгүүл үзчихээд хүүхэд шиг баярлацгаагаад л...— Табаков өөр нэг юм хэлэх гэснээ гэнэтхэн чимээгүй болж, тасалдсан бодлоо гүйцээн бодох мэт биеэ чагнан эвхрээд хэвтчихэв.


Top
   
PostPosted: Jul.03.14 6:19 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
«Хабаров бас л ингэж ярьдагсан хэмээн Николка нэхэн дурсаад Табаковыг гайхах, хүндлэх хосолсон харцаар ажих зуур,— Зарим нэг зүйл дээр мань хүн буруу л ярьж байна, гэхдээ бүхэлд нь авч үзвэл... Шаардах. Үгүй, яаж шаардах билээ? Хэнээс шаардах хэрэг вэ? Жишээ нь Долганов хамтралын даргаас шинэ майхан бүтэн жилжингээ шаардсан. Бэрзээнт байхгүй гээд л гүйцэх нь тэр! Их хачин юм даа, нэг л нааш ч үгүй, цааш ч үгүй мухар нүх шиг, буруутай хүн гэж байхгүй, тэгсэн мөртлөө цөмөөрөө буруутай» гэж эргэцүүлэв. Гэвч Николка энэ сэдвээр эргэцүүлэн бодох тусам улам учрыг нь олохгүй төөрөлдөх ажээ. Тэрээр төдөлгүй энэ бодлоо орхиж Табаковын жишээгээр гэдрэгээ харж хэвтээд унтах гэж үзэв. Гэтэл учир нь эс олдох элдэв бодол толгойд эргэлдэн сэтгэл зовоосоор.
Энэ зуур шуурга нүдгүй шуурсан хэвээр. Хүчтэй салхи майхныг дэрвэгнүүлэн, шуурганы анхны өдрийнх шиг нэг юм улин санааширч, аймаар хуугчин дүнгэнэж, бэрзээнтийг маажлан бүхийд цасны чимээ уур шажигнах мэт зогсоо чөлөөгүй чихэнд шуугина. Харин энэ элдэв муу ёрын чимээ авиан дундаас, салхи ийнхүү хүчтэй хүчтэй үлээж байгаагаас байгалийн энэ гамшиг эцсийн хүчээ шавхан бухимдаж буйг таамаглаж болохоор ажээ. Дахиад нэг хоёр өдөр өнгөрөхөд шуурга намдаж, бүх юм тайвшран номхорч, бүх юм байдаг байдагтаа эргэн орж, бүх юм тогтохуйд очис гялалзсан цэвэрхэн цагаан цасанд хучигдаж шинэрэн сэргэсэн тундр наран дор сүртэйеэ гэрэлтэн гийх болой.
Шуурга зогссоны зургаа дахь өдөр хоёр малчин маань сүргээсээ харих замдаа цаа хөллөсөн чарганы шинэхэн мөртэй тааралджээ. Тэр мөр Шкиперийн давааны тэндээс зурайж, малчдын өглөөний мөртэй мөргөлдмөгц майхны зүг огцом эргэсэн байх ажээ.
«Бидний мөрөөр сүрэг рүү явалгүй, бидний гарсан газар луу явсан байна, хашир эр байж дээ хэмээн Николка зөвшөөн бодов.— Гэвч энд нэг их ухаан зарах юм юу байх вэ дээ? Мөр шинэхэн байгааг үзээ биз, тундрт өглөөний мөр бол хүн оромжноосоо явсан мөр, харин оройнх нь бол оромжиндоо ирсэн мөр л байдаг шүү дээ».
—За ингээд арайхийж нэг юм зочинтой болох шив дээ! хэмээн Табаков Николка руу эргэн харж баяртай өгүүлээд нүдээ жогтой ирмэснээ сайхь мөрөөр цанынхаа араас бөөн бөөн цас манаран шидэгдтэл таваргаж гарлаа. Хэдхэн минутын өмнө цанын жимээр толгойгоо ганзагалчихаад хөдөлж цөхөн сажилж явсан Табаков огт биш гэлтэй.
Тэгтэл ч майхан ч харагдлаа. Яндангаас утаа мушгиран суунаглаж, майхны хажууд зургаан чарга, тэндээс холгүйхэн хөллөгөөний цаанууд бэлчиж байна. Хоёр сагсгар нохой тэдэн рүү шогшиж хүрсэн Угольчаныг үнэрлэж үзээд сүүлээ маасгануулав.
—Хөөе, эзэн байна уу? хэмээн Табаков нэлээд алсаас урамтай хашгирч,— Биднийг майхандаа оруулаач, та минь. Слепцов, хөгшин үнэг минь, гараад ир хоёулаа үзэлцье! гэв.
Тэр даруй майхнаас хоёр эвен гарч ирсний нэг нь үнэхээр бригадын дарга Слепцов байв. Тэрээр малилзтал инээж, тэгснээсээ болоод нүүр нь улам ч дугариг болсон мэт үзэгдэж, халзарсан бор духанд нь наасан мэт сөрвийн буй туг буурал үс нь сэвшээ салхинд сэвэлзэн, байж байгаа бүхий л төрх нь хүрлээр цутгасан нэгэн хөгжилтэй хөөрхөн хувилгааны дүр гэлтэй. Хоёр дахь зочныг нь Николка анх удаа харж байгаа хүн байв. Гуч эргэм настай, гонзгойдуу хавчиг царайтай, чац багатай, тэвхэлзсэн тэр эр яльгүй бишүүрхэн зогсох бөгөөд уранхай тугалан малгайгаа ямар ч шаардлагагүй байхад байн байн засаж өмсөн, дорвогор уруул нь өмгөнөн байх нь мань хүн инээмсэглэн мэндлэх гэсэн боловч, юунаас ч юм бэ, ичээд байгаа бололтой.
—Өө Иван уу? За сайн уу, Иван минь! хэмээн Слепцов Табаковын гарыг шүүрэн авч баяртай мэндлээд,— Өө, нөгөө орос малчин Николка ч энэ байна! Сайн уу, Николка! хэмээн Николкатай мөн баяр хөөр болж мэндэллээ.
Нөгөө зочныг Проха гэдэг ажээ. Туниагүй цүүргэр гараа мэндлэх гэж сунгахдаа мань хүн тийнхүү нэрээ хэлж танилцав.
—Миний нэр Проха! Чи чинь Николка Родников уу? Би чиний тухай сонссоон.
Николкад энэ нь аятайхан санагдаж, тэрээр Прохагийн мөр лүү нөхөрсөг алгадаж,
—За Проха, чи сайн эр байна, яг цагаа олж ирлээ, аль вэ, майханд орцгооё, чамайг цайлж зочилъё гэв.
Тийнхүү бие биеэ тоосон хоёр залуу майханд шурган орж, Табаков Слепцов хоёр зогссон чигээрээ хоцров. Николка гутлаа сольж өмсөх зуур Табаковын баярлаж догдлон ярьж байхыг чихний үзүүрээр сонсов.
—Бид хоёр ч сандрах тийшээ хандаж байлаа шүү! Гурил байхгүй, ганцхан боодол цайтай, ёотон хоёрхон өдрийнхтэй, будаа байхгүй, лаа байхгүй, давс хүртэл дуусаж байдаг! Яадаг хэрэг вэ? Хамгийн хэцүү нь бидэнд чарга байдаггүй, ийм их цаснаар тэгнээ ачаагаар яаж нүүх вэ дээ? Нэмэрт нь хүн амьтан ерөөсөө ирдэггүй! Цаагаа чам руу туух уу, Долганов руу туух уу, бүү мэд! Хоёр хоногийн дотор хэн ч ирэхгүй бол цаагаа нуруу ачаалаад нүүхээр шийдээд байлаа. Сүргээ төв рүү, шууд хамтралын захиргаа руу тууж хүргэе гэж байсан юм. Гэтэл та нар бидний байлдааны ажиллагааг тасалдуулчихлаа. За яах вэ, харин ч сайн юм болж! Түүнээс биш хоёулаа дундаа дөрөвхөн сумтай үлдсэн, тэгнэ гэж байх уу даа! Уул нь найман сумтай байсан юм, тэгээд цас орохын өмнө хүсэвч, эс хүсэвч дөрвөөр нь буудахаас өөр аргагүй болсон. Бөөн түүх л гэсэн үг... Аль вэ, чи чинь жиндэж байх шив, майханд орцгооё.
Николка энэ түгшүүртэй хэцүү зуны туршид, аягүй бол цаа малласан бүх хугацаандаа ч хэзээ ч унтаж үзээгүй бөх нойроор энэ шөнө анх удаагаа нойрсжээ. Цааны арьсан дулаахан хөнжилд хагас шургасан харшиж холцруутсан нүүр нь хүүхэд шиг гэнэн хээгүй харагдахын хамт үнэхээр амарч байгаа царайтай, харин эрүүнийхээ тэнд зөнгөөр нь зөрүүлсэн, цэнхэр судал эрээлжилсэн эр хүний бахим бадриун гар нь л байдлыг мэдэхгүй хөндлөнгийн хүнийг төөрөгдүүлж мэдэхээр бөгөөд энд чухам хүүхэд царайтай нас бие гүйцсэн эр хүн байна уу, эсвэл эр хүний гартай банди байна уу гэдгийг хөндлөнгийн хүн тэр болгон амархан хэлж чадахгүйдэг ээ. Унтаж байгаа Николкад бол энэ мэт эргэцүүлэл огт падгүй, мань хүн дуг нойрондоо дугжирч байгаа, харин маргааш өглөө сэрмэгц давын өмнө тэрхүү хүүхдийн балчир төрхийг царай юунаасаа хуулан хаяж, байргашиж санааширсан эр хүний хэвлүүхэн дүрийг олохын хамт байгаагаасаа ахмад харагдахыг эрмэлзэн зориуд хоолойгоо шахаж баргиа дуугаар ярина. Николка ийнхүү цагаас өрсөн яарснаараа нас тогтсон ямар ч хүн хаврын сайхан өдрүүдтэй адилтган хөнгөн гунигаар уяран дурсаж, харамсан үгүйлдэг амьдралын нэгэн сайхан үеийг өөрийнхөө наснаас өөрийн эрхгүй баллан арилгаж буйгаа яахин мэдэх билээ л.
Николка Табаков хоёр арван нэгдүгээр сарын арванд Слелцовын бригадынхнаас өөриймсөг дотно салцгааж тосгон руу оджээ. Тийшээ бүрий болж байхад хүрцгээв. Ноход гинах гаслах, улих хуцах хослон зогсоо чөлөөгүй шуугина. Энд тэнд ганц нэгхэн од түгсэн энгүй гүн цэнхэр тэнгэр шар нүдэлсэн хэдэн бараан байшинг нөмрөн мэлтийжээ. Гудамжны дагуу туушдаа шинэхэн хунгарласан цас усны цэнхэр давалгаа хөөрөөд тогтсон мэт. Байшин болгоны гадна уяатай байгаа нохдын улих хуцахтай хослон хамтралын цахилгаан станцын нуугисан нүргээн сонсдоно. Цорын ганц хүн байн байн зам дээр халтирч хунгар луу ойчсоор бэдэрч явав.
Николка тосгонд хүрэх яагаа ч үгүй хол явахдаа барааг нь хараад сэтгэл нь учир шалтгаангүй догдолсон бол одоо дотор нь ороод ирэнгүүт зүрх нь бүр булгилан цохиллоо. Төмөр утасны шон, чарганы мөр дагасан сайн дагтаршаагүй жим, байшингийн бараантан байгаа туурга, битүү цантсан цонхыг нэвтлэн буй цахилгаан гэрлийн шар туяа, зөргөөр явж байгаа хүн, тэр ч байтугай тосгоны нохдын бооролсон хуцалдаан энэ бүхэн урьд хожид үзээгүй нандин тансаг зүйлс шиг санагдаж, удахгүй жинхэнэ ширээний ард мухар сандал дээр сууна, шив шинэхэн цагаан талхтай хольж хүрэн манжингийн шөл халбагадна, бас жинхэнэ орон дээр унтана гэж бодож, энэ бүхнийг ухамсарваас сэтгэл гэгэлзэн, зүрх дэл сэн булгилж, чамархайн судас луг луг лугшина. Николка сэтгэлээ тогтоох гэж дэмий цөхөхдөө «Ингэтлээ зэрлэгших гэж байх уу» хэмээн гайхшран боджээ.
Дарья Степановна түүнийг үнэнхүү баярлаж угтлаа.
—Николушка! Ээ, бурхан өршөө! Яасан том болоо вэ, ёстой эр хүн болжээ, эр хүн болж! Чи чинь яагаад хөшөөд зогсчихов? Би бас зөнөг толгой өөрөө яагаад зогсоод байгаа билээ? хэмээн гэнэт учраа олж идээ будаа зэхэх юм боллоо.
Тэрээр гар нүүрээ угааж, хувцсаа сольчихоод хэсэгхэн хугацааны дараа цэвэрхэн цэнхэр хулдаасан бүтээлэгтэй ширээний ард хэдийн морилчихсон, шарсан халуун төмсийг шууд хайруулаас түлэгдчих шахан идэж байв. Ширээн дээр цагаан талх, исгэлэн байцаа, давсалсан хэмх, тэр ч битгий хэл цагаригаар нь хэрчсэн булцуу сонгиноор хачирласан хулдны түрс хүртэл байна.
Хаврын нар шиг гялбам хурц цахилгаан гэрэлд тасалгаа гэрэлтэн цэлийж, туурга нь цасан цагаан өнгөөр цавцайна. Энэ саруулхан цэлгэр сууц Николкаг хавчаад байх шиг мань хүн бишүүрхэн хөдөлж цөхнө. Дор нь сандал, шал хатуу оргин, бас хана туурга, дээвэр хатуу нь мэдэгдэн, Николка тэр хатуу дээврийг мөргөчих гээд байх шиг санагдан өөрийн эрхгүй доошоо шигдэн толгойгоо бөхийн сууна.
Тэгтэл нар салхинд харшсан, урт хар хумстай хүнд гараа нэг мэдэхнээ анзаарчээ. Тэрээр солгой гараа ичингүйрэн ширээн доогуур буулгаж ганцхан зөв гараараа хооллож эхлэв.
Дарья Степановна мэдэгдэм өтөлсөн ч гэсэн дуу хоолой нь өөриймсөг бөгөөд цовоолог хэвээрээ ажээ. Тэрээр Николкаг одоо уясан ширтэж, өөрийнхөө «завхарсан» хүүгийн тухай үглэж сууна. Цаадах нэг хүний адаг чинь аюулын ажилсаг бүсгүйтэй сууж гэдсийг нь цондойлгон, тийм хөөрхийлөлтэй болгочихсон хойноо хаячихаад, өөрөө толгой өөд нь татахгүй гашуун хар ус гударч, загасчдын онгоц руу явна гэж зүтгэлээд болдоггүй гэнэ.
—Тэр загасаар үхсэн үлийгээ хийх вэ дээ? Бурхан минь! Би гэдэг хүн түүнийг ер нь яах болж байна даа? Өөрөөр яаж учирлаж, яаж ухуулах юм билээ? Тэр бүсгүй, нөгөө эхнэр нь, Наташа гэдэг юм, болор гэх үү, шүүдэр гэх үү, боловсорч гүйцсэн жимс гэх үү, ёстой хэлж барамгүй цэвэрхэн, харж ханамгүй хонгор амьтан! Эелдэг наалинхай гэдэг нь хайлчихмаар, өрөө тасалгаан дундуур алхах гишгэх нь мэдэгдэхгүй сэвэлзэж, ижий ахай, наана цаан гээд би гэдэг амьтан баярлаж баясаж ханахгүй байсан юм! Тэр хоёр манайд дөнгөж аравхан хоносон, тэрүүхэн хооронд би энэ насандаа эдэлж амсаагүй хайр хүндлэл үзсэн дээ. Тийм бүсгүйг хоёр гараараа элэг зүрхэндээ тэвэрч баймаарсан, гэтэл манай мангарт тийм аз жаргал хэчнээхэн удаан зохих вэ дээ? Энэ бурхан ямар нүгэл үйлдсэн гэж надад ийм эрэмдэг толгой явуулсан юм бол? Бусад айлын хөвгүүд хүү шиг хүү байх юм, хараад хараад ханамгүй... гэснээ Дарья Степановна ямар нэг үг хэлж зүрхлэхгүй түгдэрснээ цөхрөн санаашраад ширээний ардаас босож,— За Николушка минь, чи зөнөг эмгэний үгийг үг гэж битгий бодоорой, замд ядарч ирсэн хүнд амар заяа үзүүлэхгүй үглэж дуулаад байна. Чи хоолоо ид, наадуулаасаа сайн ид, намайг тоохын хэрэггүй гэв.
—Дарья Степановна, та хамаг сонин сайхныг хуу ярьсан хэрнээ өөрийнхөө тухай юу ч ярьсангүй, таны бие тэнхээ ямар шүү байна даа?
—Тэнхээ дажгүй ээ, ажилдаа явсан шүү л байна, харин нүдний хараа жаахан суларсан, саяхан эмнэлэгт очсон чинь нүдний шил бичиж өгсөн. Шил маань тэр байна, цонхны тавиур дээр хэвтэж байна, одоохондоо зүүж дасаагүй. Хамар дээрээ суулгачихаар нүдэнд ч үнэхээр сайн байгаа юм, гэтэл хамраа нэг юмаар хавччихсан юм шиг санагдаад нэг л дараа болоод байх шиг байдаг юм. Тэр яах вэ, яваандаа дасах байлгүй...
Шугамын радиогоор сайхан ая зөөлөн уянгалж, номын тавиур дээр шинэхэн сэрүүлэгтэй цаг сэргэлэн чаг чаг хийж, тосгоны захад нэг нохой залхуутай хуцна. Николка энэ дуу чимээ, Дарья Степановнагийн яриа энэ тэрийг газрын мухраас гарсан мэт бүдэг бадагхан мэдрэх болов. Дулаахан болоод тэр үү, хурц гэрлээс тэр үү, эсвэл өөр ямар нэгэн юмнаас тэр үү, мань хүн нозоорон талимаарч, гэнэтхэн хамаг бие нь ядран алжаасныг мэдэрч, бушуухан орондоо орж бүх эд эсээ тавираахын хүслэнд автан, тэгээд биеэ сул тавин, тавираасан чигээрээ, маргааш төдийд өдийд сэрэх хэрэгтэй, сэрээд ийм тийм ажил хийх ёстой гэж бодохгүй зөндөө удаан хэвтэхийн түүс болжээ. Николка өнөөдөр юуны ч тухай бодохгүй, зүгээр л санааныхаа зоргоор хэчнээн л бол хэчнээн хэвтэнэ, тэглээ гээд хэн ч түүнийг зэмлэхгүй. Ханатал унтаж аваад захиргаан дээр очиж мөнгөө авна, тэгээд дэлгүүрт орж, жигнэмэг, компод, лаазалсан өтгөн сүү, мармелад... гээд сэтгэлд таарсан болгоныг худалдаж авна. Бас Дарья Степановнад нэг аятайхан бэлэг, жишээ нь ноосон цамц юм уу гоё алчуур худалдаж авахаа мартахгүй юмсан. Шуудан руу очиж ээжийнхээ захиаг авна, хоёр ч захиа байж магадгүй, тэгээд тэр даруй ээждээ баавгайн доньд болон бүх илүү мөнгөө явуулна. Энэ бүхнийг маргааш биш нөгөөдөр хийж ч магадгүй, маргааш цэвэрхэн хөнжил дэвсгэр дээр өдөржингөө унтах буюу ширээний ард суугаад номын тавиурын доод эгнээнд тэвхийтэл хураасан сэтгүүлээс уншиж ч магадгүй.
Нэг хэсэгтээ, үгүйдээн ганцхан өдөр ч гэсэн эрх дураараа байж, бүх л алба үүргээс ангижран хагацна гэхээс нэг л ер бусын хачин оргиж, тэрээр маргааш диваажингийн домогт хаалгыг нэгэнт нээж, анхилам сайхан цэцэрлэг дундуур нь санах, зовох юмгүй зоргоороо зугаалж, шүүслэг амтат алимаас нь таслан явах мэт сэрэл эзэмдэн байна. Ээ, энэ маргаашийн өдөр үү! Энэ маргаашийн өдөр мэдээж, ер бусын өдөр болно!
Дарья Степановна хөнжил сэр сэрхийлгэн, дэрээ пөмбийлгөн хоёр талаас нь алгадаж, ор дэр засаж байгааг Николка тэвчин ядан сонсож суулаа. Дараа нь мань хүн онгоцтой халуун усанд бахаа ханатал орж байхад Дарья Степановна үүднийх нь хөшгийг хаачихаад нөгөө өрөөнөөс ийн үглэж байна.
—Сайхан угааж ав, шил толь шиг болтлоо угаагаарай. Тэр цаан дээр чинь, аягүй бол усанд орох газар байхгүй байлгүй! Чи энэ ажлаа хаявал таарна. Тэр муусайн цаагаар чи ямар үлийгээ хийх вэ дээ? Хамтралын төвд ажилд ор, энд чинь халуун ус, клуб, хүмүүс...
—Дарья Степановна, тэнд ч бас хүмүүс бий.
—Хүмүүс нь ч хүмүүс л дээ мэдээж, хүмүүс биш гэж хэн хэлж байна? Гэхдээ тэр хүмүүс чинь тэр бүхэн дээрээ төрж өссөн болохоор дассан сурсан байдаг байлгүй, энэ ч тэдний л хийх ажил, тэд л малладгаараа маллацгааж байна биз...
—Тиймгүй шүү, Дарья Степановна, би энэ тухайд өөр бодолтой байна. Жишээ нь Скребыкин тэнд төрж өсөөгүй, гэхдээ цаа маллаж байгаа, би ч гэсэн маллахдаа л маллана, бас өөр бусад хүн ч маллах л болно. Гол нь энэ биш. Надад жишээ нь энэ ажил сэтгэлд таарч байгаа юм, тайгад сайхан шүү...
—Тэнд юу нь сайхан байна? Тайга, тайга л гэнэ, зун нь шумуул араатан хоёр, өвөл нь цас жавар хоёр... Чи гайгүй эр хүн болсныхоо дараа л сайхан, муухайгийн алин болохыг хэлээрэй...
Усанд орж, цэвэрхэн памбагар алчуураар биеэ хаттал арчаад бие аятайхан сэрүүцүүлсэн шинэ торгомсог майк өмсөж, ор луу өлмийгөөрөө явж хүрээд, дарайж даржигнасан цагаан даавуутай хөнжлийг сөхөж, цэвэрхэн сэрүүхэн цагаан даавуун дээр хэвтээд, толгойгоо зөөлхөн дэрэн дээр тавьж, хөлөө жийж, нүдээ аниад, гудасны дор цочирсон төмөр пүрш чичигнэн хужигнахыг чагналаа. Тэгтэл ч чимээ тасран нам гүм болохуйд мань хүн зөөлхөн сэрүүн давалгаанд шумбан орж, тэр давалгаа нь намуухан дайвалзаад, түүний алжаасан биеийг нөгөө хүсэж хүлээсэн маргаашийн өдөр лүү нь авч одох мэт Николкад санагдав.
Николка сэрэнгүүт дөрвөлжлөн цэнхэртэх цонх руу балмагдан гайхаж харснаа цааш нь сааралтан буй туурга, адрыг ахиулан хараад хаана байна вэ? гэж бодтол майханд биш байшинд байгаагаа тэгсхийгээд ухааран тайвширч, санаа амран сүүрс алдаад тэр даруй өчигдрийнхөө ямархан сэтгэлтэй байсныг дурсаж, өнөөдөр бол ердийн өдөр биш онцгой өдөр, санааныхаа зоргоор хэчнээн ч хамаагүй унтаж болно гэдгээ саналаа. Тэрээр инээмсэглэснээ сайхан суниагаад чимээгүй болов. Нөгөө талын буланд Дарья Степановна зөөлөн шуухитнаж, шүүгээний ард оготно маажлан, сэрүүлэгтэй цаг чаг чаг дуугарна. Николка өрөөн дотуур эргүүлдэн харвал гэгээ ороогүй учир юмны бараа таамаг төдийхөн мэдэгдэнэ. Тэгтэл ч нэг юм шужигнан ширчигнэснээ чадхийх шиг болоод шугамын радио асаж, сайхан хөгжмийн ая өрөөгөөр тархлаа. Тосгоны захад цахилгаан станц битүүхэн нүргэлэн асаж, хөрш айлын нохой нэгэнтээ хуцсанаа тэр дороо чимээгүй болж, цонхны тус зөргөөр хатуу ултай гуталтай нэг хүн цас хяхруулан яаран явж өнгөрлөө. Үүр цайжээ.
Дарья Степановна ч сэрж, хөнжлөөсөө сэмээрхэн босоод гал тогооны өрөө рүү өлмийгөөр гэтэж орлоо. Гадна хаалга дуугарч, үүдний пингийн шал хяхтнав. Дараа нь Дарья Степановна зуухаа галлаж гар нүүрээ угаачихаад төмс арилгаж эхэллээ. Николка унтах санаатай хэд хөрвөөснөө Дарья Степановна түүнд л гэж төмс арилгаж байхад ийм хүдэр чийрэг эр байж адгийн залхуу шиг орон дотор биеэ оторлон хэвтэж байх гэж бодохоос гэнэтхэн ичих шиг болж, босон харайж бушуухан хувцаслаж эхлэв.
—Николушка, чи чинь яагаад ийм эрт үргэсэн юм шиг босоод ирэв?
—Нойр ханачихжээ, Дарья Степановна. Дэмий хэвтэж, сүүжээ чилээгээд яах вэ дээ? Надад хутга өгчих, би төмснөөс чинь цэвэрлэлцье.
—Хэвтэж л байхгүй дээ, би өөрөө арилгачихна, яасан хөнгөн шингэн хүн бэ хэмээн Дарья Степановна сайшаах, буруушаахын завсар өгүүлээд Николкад хутга өгч, төмсний хальстай хувингаа дөхүүлж тавив.
Өглөөний ундны дараа Дарья Степановна Николкаг гэртээ байгаа юм шиг юухан байгаа юмнуудыг өөриймсөг хэрэглэж байхыг захиад ажилдаа явчихлаа.
Николка сэтгүүлүүдээс эргүүлж, жаварт хачин сонин цантсан цонхоор харж суув. Гудамжаар тосгоны төв рүү хүмүүс явцгаана. Эмэгтэйчүүд хүүхдээ хөтлөх нь хөтөлж, тэврэх нь тэвэрч яваа нь хүүхдийн цэцэрлэг рүү явж байгаа бололтой. Ажлын цэмбэн хүрэм, оготор нэхий дээлтэй эрэгтэйчүүд сүх мөрлөх нь сүх, царил мөрлөх нь царил мөрлөжээ. Цүнхтэй хүүхдүүд явцгааж байна. Цонхны цаагуур хэн боловч дор бүрдээ зорьсон хэрэгтэй нь илэрхий.
—Миний ч гэсэн захиргаа руу очих цаг болжээ хэмээн Николка явах нь гэнэт санаанд орж, яаран хувцаслав.— Плечевийг байхад нь олж уулзах хэрэгтэй, нэг тийшээ яваад өгвөл олох гэж бөөн ажил.


Top
   
PostPosted: Jul.03.14 6:20 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Тэрээр цүүний дөрөнд зомгол шургуулчихаад захиргааны байшин руу товолзтол алхлав.
Конторын давчуухан хонгилд утаа хөшиглөн суунаглаж, хүмүүс хана дагуулан тавьсан сандал, цонхны тавиур энэ тэр дээр сууцгааж, нэг нөхөр буланд байгаа төмөр шүүгээн дээр гарчихсан, өөр нэг хүн шалан дээр явган суусан харагдана. Хөвөнтэй хүрэм, цэмбэн хүрэм, оготор нэхий дээл, сөөхий гутал, эсгий гутал, савхин гутал, лоовууз малгай өмссөн орос, эвен, камчадал янз бүрийн хүн байвч танил царай ганц ч байдаггүй.
Николка түгдэрсхийн аяархан мэндэлсэн боловч хүмүүс цөм сонсож хариу мэндэлцгээлээ.
—Өө, цаачин ирлээ! Сайн байна уу, цаачин гуай! Сайн байна уу, Николка! За, ажил үйлс бүтэмжтэй юу? Слепцов сайн биз дээ?
Танихгүй хүмүүс түүнтэй гар барьцгаан, мөр лүү нь нөхөрсгөөр алгадан, Слепцов бүх цаагаа цуглуулж чадсан эсэх, одоо хаана нутаглаж байгаа, Пронькинд галуу элбэг эсэх, самар, аньс гарсан эсэх, Иван Табаков тундрт хэр зэрэг байв? гэхчлэн элдвийг шалгаацгаав.
Өөрийг нь ингэж тоосонд яльгүй гайхсан Николка асуултуудад тогтуухан хариулав. Тэгтэл удалгүй цэргийн даргын оготор цагаан нэхий дээлийнхээ энгэрийг ярсан пагдгар залуу даргын өрөөнөөс бөөн цаас барьсаар яаран гарч ирээд, цаасаараа тамхины утааг дэвүүрдэн сарниах зуур чанга дуугаар,
—Тамхиа больцгоо, залуус минь! Өөр өөрснийхөө газар луу очицгоо! Никифоров! Круминьш! Хүмүүсээ аваад явцгаа! гэв.
Гэвч нэг ч хүн байрнаасаа хөдөлсөнгүй, алсын булангаас тоомжиргүй инээхийн хамт,
—Үгүй ер, тушаадаг эр байх нь... Энэ чинь армид ахлагч байхтай адилгүй шүү гэх дуу сонсдов.
—Дэмий ярих яах вэ! Энд, дулаан газар их баатар байна, харин гадаа жаварт хар модон дүнз зөөгөөд үзэг л дээ, тэгвэл зовлон амсахсан... гэж бас нэг хүн хошуу нэмлээ.
Николка маргаан дуусахыг хүлээлгүй даргын өрөөнд орлоо. Плечев өрөөнд хүн орж ирснийг хараад,
—Та надтай уулзах гээ юү?.. гэж гайхсан царайтай асуув.
—Игорь Константинович, сайн байна уу? Та намайг таньсангүй юү?
—Өө, энэ чинь Николка шив дээ?! гээд Плечев ширээний араас гарч малилзтал инээн гар сунгаж,— За тэгээд сайн уу, хөөе! Харахнаа таньдаг хүн шиг, гэтэл нэр өгч чаддаггүй, мундаг эр болжээ! Нөгөө Табаков хаачсан бэ? Амьд уу? За, яамай даа! За, Николка, аль вэ, яриад бай, юу ч нуулгүй сайхан дарааллаар нь ярина шүү гэв.
Плечев саваагүй зан гаргаж сониучирхсандаа биш үнэхээр мэдье гэсэндээ асууж шалгааж байгааг Николка ойлгосон тул хэлье гэж санасан бүх юмаа илэн далангүй, тодорхой ярив.
Плечев түүнийг дуустал нь яриулаад,
—За, таануус сайн байна! хэмээн магтаад ширээ рүүгээ очиж хоёр гараа хооронд нь үрснээ,— Их сайн ажилласан байна, үнэхээр сайн шүү, одоо тэгэхлээр ингэе... гээд Плечев хэсэг зуур бодолхийлснээ,— Чи долоо хоног хэртэй амар, танай сүргийг тооллогын газар ирэх үед чамд мэдэгдэж тийш нь хүргэж өгье. Кассанд одоохондоо мөнгө байгаа, чи цалингаа авч болно. Кино үз, номын санд ор. Ер нь тэгээд биднийг дуудтал амар, өвгөн минь гэв.
Николка хүндлэн баяртай гээд гарах гэтэл үүдэн дээр Шумковтой мөргөлдөж түүний төрхийг хараад мэл гайхаж цэл хөхрөв. Үнсэн саарал каракуль захтай, ёстой сайхан бор хүрэн пальто, захтайгаа ижил зүсний малгай өмсжээ. Улаан ороолтын цаанаас нейлонон цамцны зах цавцайж, өргөн эрээн зангиа цухуйжээ. Хүрэн ширээр тоноглосон нарийн цагаан эсгий гуталтай Василий даргын өрөөний үүдэнд их л буурьтай додигор зогсох агаад гагцхүү гялалзсан түгжээтэй хар цүнх л түүнд дутаж байх шиг.
Николка Шумковын царайны байдлаар өөрийнх нь ирсэн тухай аль хэзээний мэдсэнийг ойлгосон байтал цаадах нь нүдээ гайхшран бүлтийлгэж,
—Николка! Чи хаанаас гараад ирэв? Хэзээ ирээ вэ? За, дүү хүү, сайн уу, тэгээд! гэж дүрэмдэв.
Тэрээр хөлөрсөн үлбэгэр гараа Николкад хайнга өгч мэндэлсэн болсноо буруу харан эргэж пальтогоо тайлаад, өлгүүрийн дэгээнээс нэг их гамтай нямбай өлгөж, ханцуй руу нь ороолтоо хийгээд, даргын хажуу талд зөөлөн сандал дээр тухлан суусны эцэст сая дахин ам нээж,
—За, Слепцовын ажил явдал хэр зэрэг байна? Та нараар сонин сайхан юутай вэ дээ? Наашаа суу, ярь, бид сонсъё... гэв.
Николка дуугаа тогтоон барьж,
—Бидний ажил явдал хэвийн байгаа, нөхөр Шумков оо, ер нь ч та бидний ажлыг надаас илүү мэдэх ёстой шүү дээ, та чинь одоо Ганягийн оронд байгаа, Ганя хэзээ ч бүх юмыг мэддэг байсан. Түүнээс гадна би ярих хүндээ бүх юмаа хэдийн ярьчихсан гэж хүйтэн өчив.
—Родников, чи чинь яагаад ийм ууртай байна? хэмээн Шумков үнэнхээсээ гайхаж, дуу нь чангаран,— Дүү хүүгийн нойр ханаагүй юм уу, хаашаа юм бэ? Амандаа орсныг бураад л, шуугиад байх чинь... Чи нөхөр минь, жаахан...
—Байз, байз, Василий, харин чи өөрөө битгий шуугиад бай хэмээн Плечев нугалсан хуруугаараа ширээ тогшоод,— Энэний түмэн зөв, чи дүгнэлт хийх хэрэгтэй, чи бол хамтралын цааны аж ахуйн эрхлэгч, тийм учраас сууриудаар олон явж байх ёстой гэв.
Николка «Надгүй учраа олцгооно биз, явах минь» гэж бодоод дахин баяртай гээд гарав.
Николкагийн тэсэж ядан хүлээж байсан нөгөө ер бусын өдөр нь ийм ердийн эхэлж байгаад мань хүн эхлээд жаахан гонсойсон боловч сайхан явдал байгааг санаад дахин урамшин сэргэлээ.
Контороос мөнгөө аваад төдөлгүй дэлгүүрт оччихсон хүнсний бараа худалдаж аваад зогсож байлаа. Лаазалсан өтгөн сүү байгаагүй учир дөрвөн шил гүйлсний компод авав. Мармелад бас байсангүй, худалдагч оронд нь үнэтэй зөөлөн чихэр авахгүй юү гэв.
—Чихэр авъя аа гэж Николка дуртай зөвшөөрөв.
Дэлгүүрээс гараад ээжээсээ захиа авна гэж горьдсоор
шуудан дээр очсон боловч захиа байсангүй.
Тэрээр урам хугарч, сэтгэл түгшин гуньсаар байрандаа эргэж ирэв. Орой нь ээждээ уртын урт захидал бичиж, түүндээ хойт эцгийнхээ биеийг худлаа асууж, ажил явдлынх нь тухай сонирхож байгаа хүн болж бичжээ.
Үдэш болсон хойно Дарья Степановнагийнд хоёр хоосон хувин барьсан нэг бүсгүй ирэв. Тэрээр,
—Сайн байна уу, Даша эгч ээ! Би ус авах гэж явна! хэмээн цовоо цолгин өгүүлээд тэр даруй урт модон бариултай шахуурга хананд нь хадсан угаагуурын газар луу орлоо.
Шахуурга хяхтнан оволзовч тун дургүй шахаж байгаа царайтай.ус нь шальтай гарч өгөхгүй байна.
Тэгшхэн тэвхгэр цээжийг нь илтгэсэн бариу цагаан ноосон цамцтай, нуруу гальбар гоолигийг тодруулах давчуухан хар банзалтай сайхь бүсгүйн ар шилэндээ ганцхан боосон өтгөн хүрэн үс, булбарай ягаахан уруул нь түүний хүүхдэрхүү томоогүй байдлыг илэрхийлэвч наамал мэт урт сормуустай жартгайдуу цахилсан хилэн хар нүд нь исгэлэн охидын, даруухан хөвгүүдийн нүүрийг улалзуулдаг учирлаж хэлэхийн аргагүй сониуч харцаар ширтэн байх аж.
Николка иччихэв.
Бүсгүй шал руу улдан жийгээд, уяхан бие нь бөхөлзөн туялзаж, хүнд бариулыг арайхийн даралж байв.
—Аль вэ, би тусалъя... хэмээн Николка зөвшөөрөхгүй байх гэж айсандаа итгэл муутайхан өгүүлэв.
—Хэзээний л тусалмаар даа! хэмээн бүсгүй байраа тавьж өгөх зуур бараг буруушаах янзтай хэлээд,— Би бараг хувин дүүртэл шахаж байхад чи суугаад л байх юм, тайгын хүн гэсэн чинь аль вэ гэв. Бүсгүй тэр хоёр насаараа танил бөгөөд аль хэзээний түүнд зааж сургаж дасчихсан аястай ярьж байв.
Тэрээр энэ ажил өөрийнх нь хувьд тоглоомтой адил гэж үзүүлэхийг хичээн өрөөсөн гараараа шахуургын бариулыг даралж байвч үнэн хэрэгтээ хамаг хүчээ шавхахаас өөр аргагүй ажээ. Гэвч мань эр санасандаа хүрэв.
—Өө, чи яасан бяртай эр вэ! хэмээн бүсгүй сайшаан өгүүлж,— Үүнээс хойш надад ус шахаж өгч байна шүү, за юү? гэв.
—Үргэлж шахаж ч чадахгүй л дээ, би долоо хоногийн дараа сүрэг рүүгээ буцна, харин энэ хооронд бол болно шүү.
—Чи гуравдугаар суурьт ажилладаг уу?
Гуравт. Чи яаж таачихав?
Би таасан юм биш ээ, Фока Степанович чиний тухай ярьж байсан юм...
Чи Фока Степановичийг яаж мэддэг юм бэ? хэмээн Николка гайхаж асуув.
Яаж, яаж гэнэ шүү... гээд бүсгүй яльгүй ичингүйрэн, хувингаа бушуухан шүүрч,— Чи яасан саваагүй юм бэ, юм болгоныг мэдэх гээд байдаг, тийм сайн юм бол хаалга онгойлгоод аль гэв.
Николка хувинтай усыг нь хүргэж өгье гэсэн боловч цаадах нь зөвшөөрсөнгүй.
Би өөрөө аваачиж чадна, чи цалгиулчихна, харин хаалга онгойлгоод аль, юу гээд шон шиг хөшчихөв?
Бүсгүйг явсны дараа Николка Дарья Степановна руу асуусан янзтай харлаа.
—За Николушка, ямар вэ, сэргэлэн охин, тийм үү? Чамд зүгээр санагдав уу? хэмээн Дарья Стенановна зальжин инээмсэглээд,— Юу гэж хэлмээр байна, чамд зүгээр санагдав уу, үгүй юү? гэж асууж байна шүү дээ гэж тулгалаа.
Николка ичингүйрэн, дал мөрөө хавчив.
—Арай ч дээ! Мөн зохионо шүү... Хүнд зүгээр л тусалж байхад та бүр шулуухан...
—Тэгвэл юундаа улайгаа вэ? Час улайчихсан л байнадаг!
Дарья Степановна сэтгэл хангалуун инээд алдаад тоглоом хийж хуруугаараа зангав.
—Дарья Степановна, тэр чинь Фока Степановичийг яаж мэдэж байгаа юм бэ?
—Өө зайлуул! Чи чинь түүнийг мэдэхгүй билүү? Энэ чинь Фокагийн хүүхний дагуул охин, Стеша гэдэг юм. Ээж нь Фока Степановичтай суухаасаа өмнө нэг оростой орооцолдож байгаад энэ Стешкаг гаргасан юм, гэтэл нөгөөх эцэг болох хүн чинь яг тэр жилээ явчихаад, тэр чигээрээ ор сураггүй алга болсон. Дараа нь тэгээд Фокатай нийлсэн юм. Мэдээжийн нүгэлтэй явдал хэмээн Дарья Степановна санаа алдсанаа,— Гэхдээ үнэхээр хөөрхөн бүсгүй болж өслөө, хангайн жимс л гэсэн үг, энэ жимсийг одоо нэг хоёр жил хүлээлгэж, яльгүй жаварт цохиулчих юм бол юу юугүй хадамд гаргахаар боловсорчихно. Гэтэл тэр болж гүйцсэн жимсийг хэн тасдах вэ? Зарим хүн амьдрахаа бодох үнэн санаанаасаа бүсгүй хүнтэй харьцдаг, гэтэл зарим нь гагцхүү хагалж няцалж, шүүсийг нь сорчихоод, гадрыг нь бусдын хөл рүү хаячих нь бий. Манай мангар толгойт Наташенькаг яг л тэгсэн юм чинь гэв.
Дарья Степановна гаслан толгой сэгсэрч, жигтэйхэн сүүрс алдахад Николка ч яриаг ийм гунигтай төгсгөлд хүргэсэндээ болоод урам нь харьжээ.
Тэрээр арван нэгэн цагт унтахаар хэвтэв. Нөгөө л дэр, нөгөө л хөнжил дэвсгэр гээд өчигдрийн бүх юм давтагдаж байна. Гудасны дор орны пүрш мөн л хяхарч, шаан хөшигний цаанаас жаврын сонин цэцгээр цантсан цонхны шил цэнхэртэн байвч харин өчигдрийн цэнгэл жаргалан арилж, маргаашийн өдөр дотор нь нөхөр, дайсан аль нь ч байхгүй, уурлах, айхын алиныг ч мэдэхгүй, дур зоргоороо аж төрж, дур зоргоороо цэнгэж явах диваажингийн цэцэрлэг шиг санагдахаа больжээ. Ер нь ч гагцхүү ууж идэж, зорилгогүй зугаацах унтахаас өө? юу ч хийдэггүй, хаашаа ч, юунд ч тэмүүлдэггүй тийм диваажин юунд хэрэгтэй билээ, хэнд хэрэгтэй билээ? Нэгэн янзаар уйтгартайяа хязгааргүй үргэлжлэн оронцоглон оршино гэсэн үг! Хэзээ ч юу ч хийхгүй байна гэсэн үг!
Энэ чинь үнэндээ бол тамаас дор! Тийм байдлыг хэн тэсвэрлэж чадах вэ? Ийм эцэс төгсгөлгүй юм од гаригт ч хэрэг байхгүй! Од эрхэс асаж унтардаг, тэгснээрээ ямар нэг ашиг өгдөг...
Николка зүүрмэглэх зуур хүмүүсийн түргэн явах хөлийн чимээ, сэргэсэн дуу шуугиан сонсдоход «Кино дуусав бололтой, удахгүй гэрэл унтарна» гэж бодов.
Николка энэ шөнө Хабаровын тухай зүүдэлжээ. Цаадах нь бүс, погон байхгүй, хормойг нь задгай тавьсан цэргийн шинэхэн цамцтай, цоо шинэ хар өмдтэй, мөн шинэхэн хар сөөхийтэй байх аж. Ширүүн хар үс нь салхинд зөөлөн сэвэгнэж, эргэн тойронд нүцгэн цагаан уулс жихүүн гялалзан бүхийд мань хүн дагжин агзайгаад Николка руу гуниглах, айлгах хосолсон харцаар чимээгүй ширтэнэ. Николка айх, өрөвдөх зэрэгцэн бүхий л чадлаараа хараа буруулна.
—Талийгаач зүүдэнд орвол тэнгэр муухайрдаг юм гэж Дарья Степановна өглөө түүний зүүдний учрыг итгэлтэй тайлж,— Тэнгэр заавал муухайрна, энэ ч ёстой гарцаагүй шүү хэмээжээ.
Николка «Явж түүнийг эргэе» гэж шийдээд оршуулгын газар луу зорив.
Гэвч зөрөг жим гудамжны эцэс хүрээд тасарсан тул мань хүн дөнгөж тэр хүрэв. Түүнээс цааш оршуулгын газар хүртэл цэвэрхэн цас гүнзгий хунгарласан байх бөгөөд гадаргуу нь явган салхинд манаран харагдана. Оршуулгын газар хүрнэ гэвэл эсвэл цанаар явна, эсвэл цас туулна гэсэн үг. Николка самгардан дороо жаахан холхиж, тосгон руу эргэж харснаа оршуулгын газар луу явахгүй гэдгээ ойлгов. Хунгар дундуур зүтгэлж байх зуур нь Ямскийнхэн түүнийг харчихаад яачихаав, ийчихээв? гэж баахан яриа дэгдэнэ.
Сүвээ нэвтлэх умардын хүйтэн салхи хөвөнтэй хүрмийг нэвт жиндүүлж, бие тас хөрнө. Николка оршуулгын газар луу гутран харж зогслоо. Түүнээс гунигтай юм ер үзээгүй. Цэцгийн эрхи, хашлага байхгүй, гашуудлын тууз, бунхан ч байхгүй, манаран буй явган шуурганд алгадуулсан нүцгэн хөсрий загалмайнууд энгүй цагаан тундрийн дунд бүүдийн ёрдойлцоод, эргэн тойронд хараа хүрэх газарт нүд торох мод бут юу ч үгүй, мөн хөдөлгөөн ч үгүй, дуу чимээ ч үгүй бөгөөд энэ анир нам гүм цэвдэг цагаан хорвоог нүсэрлэн бараантах тэнгэр нэвсийтэл бүрхэн хавхаглажээ.
Николка агзганан дагжаад, толгойгоо ганзагалан тосгон руу буцав. «Дараа яаж ийж байгаад ирье. Зун л ирье, зун шувууд шулганалдан жиргэнэ, дулаахан ч байна» гэж хэн нэгний өмнө өөрийгөө зөвтгөн бодож явлаа. Өдөржингөө хэцүүхэн гэм хийсэн юм шиг санагдаад ер болдоггүй.
Орой нь номын санд очиж бүтэн хагас цаг хэртэй сэтгүүл эргүүлж, тэрүүндээ улайж байгаад кино эхлэхийг зарласан гурав дахь хонхны дууг анзааралгүй өнгөрчээ. Тэрээр дэлгэцний хурц гэрэлд нүд нь гялбасандаа болоод анхны таарсан сул сандал дээр сууж, нүдээ харанхуйд дассан хойно харсан чинь дэргэд нь Стеша инээмсэглэн суугааг үзэв. Николка аяархан мэндэлсэнд цаадах нь толгой дохиод,
—Чи өчигдөр яагаад кино үзсэнгүй вэ? гэж шивнэн асуув.
—Баахан захидал бичээд...
—Тэр ч худлаа! Намайг кино тараад явж байхад танайх гэрэлгүй байсан шүү дээ. Нойрны тулам.
Ард нь нэг хүн,
—Та нар чимээгүй байгаач! Шивэр авир хийцгээгээд л гэж дургүйцэв.
Стеша чимээгүй боллоо. Николка нүднийхээ булангаар бүсгүйг хартал жогтой инээмсэглэсэн харцтай нь тулгараад бүр иччихэв.
Киноны дараа тэр хоёр сад асгаран гарсан олон хүнээс аяндаа хоцорч тосгоны зөргөөр зэрэгцэн гэлдрэв. Жим нарийхан ажээ. Николка байн байн замын хажуугийн хөвсгөр цас руу орчихно. Стеша инээд алдан гараас нь чангааж гаргана.
—Ямар баавгай шиг болхи амьтан бэ! Наад зөргөөрөө над руу шахасхийгээд яваач, юу гээд цас руу зүтгэлээд байгаа юм бэ?
—Баавгай ч тийм болхи амьтан огт биш шүү хэмээн Николка сургамжлан зөрж,— Хэрэв чи мэдье гэж байгаа бол баавгай чинь тун шаламгай, хурдан амьтан гээд баавгайн шалмаг тухай ярихыг завдсанаа онгирсон болох вий гэж эмээгээд золтой дуугүй болжээ.
Үелэн хунгарласан цас сарны гэрэлд цэнхэртэн гөлийж, хуван шигтгээ шиг цонхтой хар чулуун хайрцаг мэт байшингууд руу салаалан одсон зөргүүд сувдан тууз лугаа гялалзана.
Стешагийн үүдэнд хүрээд ирлээ.
Бүсгүй Николка руу эргэн,
—Чи одоо юу хийх вэ, дахиад л захиа бичих үү?
гэв.
—Юм уншина аа хэмээн Николка даарсан чихээ бээлийгээрээ дарж инээмсэглэн хариулав.
—Маргааш кинонд явах уу?
—Явна.
—Тэгвэл надад суудал авч байгаарай, за юу?
Үүднийхээ довжооны доод талын гишгүүр дээр зогсож буй бүсгүйн нүд нь гүнзгий цээлийн хар уснаа хоёр одны туяа туссан мэт гялалзана. Бодлогоширсон янзтай царай нь сарны гэрэлд гоёхон.
Николка сэтгэл нэг л хачин догдолсон янзтай байрандаа ирэв. Унтах дур ерөөсөө байсангүй. Ширээ рүү сууж өдрийн тэмдэглэлээ хөтөлснөө цахилгаан гэрэл унтармагц керосинэн дэнлүү асаагаад хайр сэтгэлийн тухай шүлэг зохиох юм болов. Гэвч нүдний нь өмнө оршуулгын газар харагдаад шүлэг бичиж болдоггүй.
Тосгоны захад эмнэлгийн хавьцаа нэг нохой залхам хуцахад орчны ноход заримдаа дэмжин улина. Тэгсхийгээд элдэв чимээ тасарч, сэрүүлэгтэй цагны цохио, Николкагийн байсхийгээд тасдан авч, юу ч үгүй хумьж базаад зуух руу шидэлж байгаа дэвтрийн цаасны шажигнаан хоёр л дүлийрсэн нам гүм байдлыг эвдэнэ.
Тэрээр ес өнгөрч байхад сэрэв. Дарья Степановна хэдийн ажилдаа явжээ. Гал тогооны тэндээс шарсан загасны үнэр ханхалж, дулаахан оргино. Николка годхийн ухасхийж босоод өмдөө шүүрэн авч өмсөх санаатай хөлөө хийтэл хөл нь нэг юманд тулж тэр даруй тэнцвэр алдан золтой л уначихсангүй. Өмднийх нь хоёр шуумгийг хоёуланг нь битүүлээд оёчихсон байх ажээ. Цамцных нь хоёр ханцуйг мөн хол хол хүвэрдээд битүүлчихжээ. Тэрээр «Дарья Степановна яасан хачин тоглоомтой хүн бэ! Намайг дэндүү их унтаж байна гэж битүүдээ дохио өгч байгаа юм болов уу! Нээрэн би ч ёстой адгийн залхуу шиг нойрсож байна шүү» хэмээн гайхширч дэмий л дал мөрөө хавчив.
Дарья Степановна үдийнхээ унданд ирэхдээ инээд алдан түүнийг тайвшруулж,
—Николушка, чи чинь юу зохиож бодно вэ? Чи сэтгэлээ ханатал унтаж нойрсож ав, тийм юм бүү ярь! Наад өмдийг чинь Стешка-жимсхэн оёчихсон юм. Өглөө ус авах гэж ирээд, чамайг унтаж байхыг харчихаад тэгж тоглоом хийсэн юм. Манай камчадал омгийнхонд тийм заншил бий: хэрвээ бүсгүй аль нэг хөвгүүнээр тоглоом хийж байвал тэр хөвгүүн сайхь бүсгүйн сэтгэлд нийцэж байна гэсэн үг. Ойлгов уу, залуухан банди гуай минь! гэжээ.
Энэ орой Николка дахиад л Стешаг дөхүүлж өгөв. Маргааш өглөө нь мань хүн унтаж байгаа дүртэй яг анаж хэвтлээ. Тэгээд нөгөө тоглоомоо давтах гэж оролдоход нь Стешаг гараас нь шүүрэн барьж авлаа.
—Өө, яасан зальтай эд вэ. Би дахиж тэгэхгүй, тавьчих хэмээн бүсгүй зөөлхөн ухарч өгүүлэв.
Стешагийн гар бүлээн, торго шиг булбарай зөөлөн ажээ. Бүсгүй тавиулах гэж зүтгэлгүй Николка руу итгэлийн нүдээр догдлон харна. Хөвгүүн гарыг нь тавиад ичингүйрснээ нуухыг оролдон хэнэггүй дуугаар,
—Сайхан мэдээрэй, дахиад баригдвал муу юм болох вий! гэв.
—Чи яах юм бэ? гэж бүсгүй сэртэгнэн асуув.
— Би яах вэ гэж үү? хэмээн Николка хормын зуур бодолхийлснээ гэнэтхэн,— Чихийг чинь хуулна даа, яг тэгнэ шүү! гээд тавьчихав.
Стеша инээд алдан алхам ухарснаа,
—Би тэгвэл чам руу маргааш ус цутгана даа гэж заналаа.
Тэгээд үнэнхээсээ ус. цутгачихсан гэж байгаа! Николка амласнаа биелүүлэхийн тулд эхлээд хөнжлөөсөө гарч, дараа нь өмдөө өмсөх ёстой байсан учир яаж ч чаддаггүй, харин нөгөө дүрсгүй бүсгүй нь дэргэд нь шанагаа барьсан чигээрээ ямар ч зэмгүй бах болгон инээд алдаж байна. Николка хөнжлийнхөө захаар нойтон нүүрээ арчих зуур инээмсэглэн нударга зангаж,
—За гайгүй, надад нэг баригдах вий, тэр цагт чамайг сайхан болгоно доо! гэв.
— Зүйтэй Стеша, наадхыгаа яг тэгэх хэрэгтэй. Мэдэв үү, жимсхэн минь. Уучлал гуйтал нь ус асгаад бай гэж Дарья Степановна гал зуухнаас хөөрхөн дөгөөлөө.
—Больё оо, Даша эгчээ, энэ бүр хөөрхөн болсон, тэртээ тэргүй усан хулгана болчихлоо, хөөрхий...
Бүсгүй «хөөрхий» гэдэг үгийг зөөлөн цагаан гараараа илбэх адил цаанаа л нэг эелдэгхэн хэлсэн учир Николкагийн сэтгэл онгойн цэлийгээд явчих шиг болжээ.


Top
   
PostPosted: Jul.03.14 6:22 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Николкаг долоо хоногийн дараа хамтралын захиргаа руу дууджээ.
—За, Родников, яльгүй амсхийж чадав уу? гэж Плечев ер бусын сонин дуулгах гэж байгаа мэт жогтой инээмсэглэн асуув.
—Амарсаан, Игорь Константинович минь, амрахаас бүр залхаж эхэлж байна. Намайг тооллогын газар луу явуулчих, би тэнд өөрснийхнийгөө хүлээж байя хэмээн Николка өөрийг нь мартаагүйд үнэнхээсээ баярлан өчив.
—Чи өөрснийхөнтэйгөө мөд уулзахгүй болж байх шиг байна гээд Плечев инээмсэглэхээ больж, ширээн дээр байгаа хавтсыг санаашран тогшилсноо,— Слепцовын сүргээс гурван зуугаад толгой дутсан нь уржигдар мэдэгдсэн байна. Сарнисан цаан дотор танайхны цаа ч яваа гэнэ. Тэр цаанууд хойг дээр л нэг газар үлдчихсэн бололтой, эрэлд хүн яаралтай явуулах хэрэг тэй байдаг гээд Плечев дахин инээмсэглэж хоёр гараа дэлгэснээ,— Гэтэл хүн байдаггүй, гүйсэн цаа олохдоо мэргэжсэн хүн чи л байна, Николка минь... Слепцовын бригадаас Скребыкин явна, Долгановынхаас чи, та хоёрт хань болгож Иван Бабцевийг өгнө. Та хэдэд Табаков, Махотин, Остап Федотов гурав хөтөч хийнэ. За яах вэ, чи явах уу? гэж асуулаа.
—Явалгүй яах вэ! Хэзээ бэлтгэх вэ?
—Одоо ингээд л бэлтгэ. Урьдчилгаа мөнгөө ав, хоол хүнсээ худалдаж авцгаа, хэрэгтэй юмнуудаа агуулахаас авна биз, тэгээд ерөөсөө л маргааш явцгаа. Скребыкин та нарыг ахална. За ингээд бүх юмаа шийдлээ гээд Плечев ширээний араас гарч Николка руу гар сунган,— Би одоо Брохово руу хоёр хоногоор явах гэж байна, тэгэхлээр мөд уулзахгүй гэсэн үг. Олз омогтой яваарай гэв.
Зүүнтэйхнүүр, Николка! Зүүнтэйгүүр, ээ чөтгөр чамайг! Чи чинь сохорчихоо юу, яагаа вэ? Цаана чинь эгц газар байна шүү дээ! хэмээн Табаков хашгична.
Николка зогсон доошоо дургүйцэн харахад өөрийнх нь цанын мөрөөр түрүүчийн хөсөг алгуурхан явж байна. Ноход амаа ангайн улаан хэлээ унжигнуулан, шуухитнан аахилж, хударгаа чивчлэн зүтгэнэ. Хүнд ачаатай урт нарийхан чарга уул өөд зугуухан гулсана. Хажууд нь солгой гараараа төгийгөөс барьж, зөв гараараа богинохон шилбүүрийг таяг болгож тулсан Табаков сульдан гэлдэрч явна. Түүний араас хориод метрийн зайтай Остап Федотовын хөсөг явж байна. Остап чарган дээрээсээ бүр аргагүй үед л буухаас биш ихэнхдээ оцгор модон дээр өрвийн суугаа шар шувуу шиг л ачаан дээрээ хөдлөхгүй суугаад байна. Харин сууж явах ёстой Иван Бабцев чарганд бараг суухгүй, түүнийг байн байн түлхэн зэрэгцэн гүйж, эцсэн нохдыг аргадан,
—Нухад минь! Нухад минь! Яаж ийгээд, яаж ийгээд! хэмээн цайлган дуугаар чанга чанга хашгирч явна.
Гурав дахь чарга Махотиных. Эл хөсөг тээр тэнд хоцорсон байх агаад цагаан ханан дээгүүр гүйж яваа жаран хөлт юм уу төөлүүр хорхой гэмээр ямар нэгэн шаламгай хөдөлгөөнтэй урт хорхойг санагдуулна.
Түрүүчийн ноход Николкагийн цанын ард ирмэгц хэвтээд өгсөнд хөсөг тэр чигээрээ дагаад хэвтэцгээв.
—Ваня ах аа, тамхилж жаахан амсхийцгээе хэмээн Николка цуцсан нохдыг өрөвдөн харж өгүүлээд,— Тэгэхгүй бол би уул өөд гүйсээр байгаад бахардчихлаа, халуун оргиж байна гэв.
—Тэгье, тамхилцгаая гэж Табаков дуртай зөвшөөрөөд чарган дээрээ сандайлан суув.
Ноход цас уухайн тас үмхэлж цасан дээр хөрвөөн, зарим нэг нь цагираглан хэвтээд, уландаа наалдаж хөлдсөн мөсийг хазаж унагаан, зарим нь бие биеийнхээ нүүр амыг долоож байхад хөллөөстэй байгаа нэг сахлаг цагаан нохой шүдээ ярзайлган хэрэлдэх санаатай архирч байна. Табаков шилбүрээрээ төгий рүү тогшиж,
—Барсик! Чамайг даа! гэж зандрав.
Хонины нэхийг эргүүлж хийсэн дахтай, хөтчийн урт түрийтэй годон гуталтай, лоовууз малгайтай Табаковыг холхноос харахад циркийн баавгай л гэсэн үг.
Хөтөч нар тамхиа татсаны дараа чаргануудаа хажуулдуулж байгаад, өвөртөлж явдаг дашмагтай бүлээн усаар чийглэсэн баавгайн арьсны өөдсөөр улыг нь зүлгэж арчицгаав. Чаргаа босгож, хударга тоногоо шалгаж, зарим нохдыг баруун зүүн тал руу нь сольж хөллөхдөө шилбүүрийн гөрмөл сураар ороолгож байхад ойр хэмээн гойд залхуу буюу хэрэг тарьсан нохдыг чарганы урд үзүүрт ойрхон, голд нь оруулж хөллөв. Ачааныхаа татлагыг мөн шалгаж үзэцгээлээ. Бүх юм ёсоороо, цааш явахад болж байна. Николка даваа өөд өгсөн улам улам дээшлэв. Хөтөч нар шилбүүрээрээ чарганыхаа араас тогтоолцож, ноход холдож байгаа хүний араас гаслан хуцаж, гүйцэх санаатай зүтгэлэвч нэгэнт тавьсан хойно төдөлгүй цуцаж, ёроолгүй ангал руу нэвсийн бууж байгаа лагалдсан их цасан дундаас гарч ирж байгаа мэт хамаг хүчээ хөвчлөн шуухитнан чаргуулдана.
Гэтэл газар улам эгцэрлээ. Ноход тавиадхан метр яваад л амарна. Хөтөч нараас чарган дээрээ суудаг хүн байхгүй боллоо.
Цагаан давааны дээгүүр буурал үүлс нүүгэлтэнэ. Жаварт чихний гэдэс чимчигнэж, халуун хөлс нүд рүү гоожиж, хөмсөгнөөс бөнжигнөн хөлдөнө. Ноход салхинд хуу алгадуулж дагтаршсан цаснаас мохоо хумсаараа маажлан зүтгэлж хоолой нь сөөнгөтөн хэрчигнэнэ.
Николка нохдоос нэг их холдохгүйг хичээн,
—Хөвгүүн! Хөвгүүн! Нааш ир, яваарай, яваарай... хэмээн байсхийгээд л өөр лүүгээ дуудна.
Тэг тэгсээр даваан дээр гарлаа. Чулуун овооны дэргэд хөтөч нар хөсгөө зогсоов. Остап Махотин хоёр овоон дээр нэг нэг ширхэг тамхи сүсэглэн тавилаа. Махотин өмнө нь чулуун овоо биш үнэхээр бүхнийг чадагч амьд эмээ байгаа мэт,
—Май, Эмээ минь, биднийг гаргасанд баярлалаа... гэж ёсорхуу өгүүлэв.
—Махотин, баярлалаа гэж хэлэхийг яарахын хэрэг- гүй хэмээн Табаков дооглонгуй өгүүлж доод руу дохиод,— Хэчнээн чулуу барсайж байгааг харж байна уу? Нохдоо эрэмдэг болгох вий, тэгэхэд л чи баярлалаа гэж хэлэх байлгүй... гэв.
Иван Бабцев давааны уруу буухын өмнө дээгүүр явж үзээд санаа зовнисон байртай эргэж ирэв.
—За найзууд аа, горьгүй шүү. Цас тун бага, хамаг хад чулуу нь ил байна, чарганыхаа улыг гинжээр бэхлэх хэрэгтэй...
Гинж нэмэр болохгүй! гэж Табаков эрс өгүүлж, — Чарганы ул чулуун дээр таарвал хүнтэй юутай хээтэйгээ хөмөрч, нохдоо няц дарж, өөрснөө ч хэмхэрцгээнэ. Чаргаа хажуу галаар нь хэвтүүлээд, дээрээс нь дарж сааруулж явах хэрэгтэй, тэгж л чирэг гэв.
Федотов Табаковыг дэмжив. Махотин өөрийнхөөрөө зүтгэж,
Та нар бөөрөөрөө салгалцгаа, харин Семён бид хоёр чарганыхаа улыг гинжээр ороогоод бууна, хоёулаа чаргаа тогтоож дөнгөнө, эрхбиш жаахан хүч үлдэлгүй яахав дээ. Тийм үү, Семён? гэв.
Скребыкин дурамжхан толгой сэгсэрсэн боловч зөрсөнгүй.
Николка Табаковт чаргатай ачааных нь татлагыг чангалалцав. Табаков голын хоёр нохойг хөллөгөөнөөс тайлж чарганы араас уясанд Федотов мөн тэглээ. Тэр хооронд Махотин чарганыхаа улыг гинжээр түргэн ороож гүйцээд Табаковын хажуугаар өнгөрөхдөө,
—За түр баяртай, бид та нарыг доор очоод хүлээж байя! хэмээн агсам хүлэгтэн шиг даналзан хашгирав.
Скребыкин давааны бэлээс зориуд бэлтгэсэн хусан гадсаараа чарганыхаа явдлыг зөөлөн сааж явав. Махотины энэ сэдсэн зүйл сэтгэлд нь даанч нийцэхгүй байсан тул мань хүн тун урамгүй царайлжээ.
Табаков Федотов хоёрын ноход Махотины хөсгийн араас хуцалдан зүтгэлэвч бөөрөөр нь хөрвүүлчихсэн чаргыг чирнэ гэдэг тун амаргүй ажээ. Уруу орохын өмнө хоёр хөсөг хар аяндаа зогтуслаа. Махотины чарга зуур цасны мөнгөн цагаан тоос манаруулан замын дунд хүрчихсэн жирийлгэж харагдана.
«Махотин ёстой үзүүлж байна! Бид нар ч гэсэн ингээд салхи сэнгэнүүлээд давхихсан!» хэмээн Николка бахархан бодох зуур Скребыкины оронд яваагүйдээ харамсав.
Гэтэл тэргээ доор гулсаж явсан чарга гэнэтхэн огло үсэрч, удаашруулсан кинонд гарч байгаа мэт алгуурхан хазайж ирснээ бөөрдөн унаад бөөн цасан манан дотор онхолдон эргэлдэх нь тэр. Нохойн битүүхэн гаслах дуу, өөр нэгэн шуугиантай хослон бүдэгхэн сонсдоод ачаа хөсөг гэр чигээрээ хавцлын нэг гүвээний цаад руу далд орчихлоо.
—Мөн зөрүүд илжиг шүү! Дахиад л муусайн ноход эрэмдэглэчихлээ... гэж Табаков дуу алдав.
Яг л тийм хэрэг болов. Махотин чаргаараа голын хоёр нохойг нам дайруулж, өөрөө уруулаа язартал мөргөж, гараа булгалжээ. Харин Скребыкин өрөөсөн бээлийгээ гээснийг эс тооцвол айснаас өөр хохиролгүй өнгөрчээ.
—Нөгөө Эмээ чинь та нараас хоёр нохой, өрөөсөн бээлийгий чинь авч дээ гэж Табаков ичингүйрэн балмагдсан Махотиныг дооглов. Цаадах нь дооглож байгааг нь аизаарахгүй,
—Эмээ бидэнд юундаа уурласан юм бол доо? хэмээн гайхшран дал мөрөө хавчиж,— Ямар дэргэдүүр нь зүгээр яваад өгсөн биш, би тамхи өгсөн шүү дээ... гэв.
—Үгүй, ер, яасан зальтай эд вэ! Эмээг тамхиар аргалах санаатай байна. Чи хугарч хэрэгцээгүй болсон тамхи өгсөн шүү дээ, би харсан, тэгээд л Эмээ чамд гомдчихсон хэрэг хэмээн Табаков улам цаашлуулав.
—Харин чи юу ч өгөөгүй шүү дээ, гэтэл чамайг зүгээр гаргачихлаа.
—Махотин минь, би бурхан буг хоёрын алинд нь ч сүсэггүй болохоор намайг хоёулаа тоохгүй байгаа юм. Тэгэхлээр би бол өөрөө л өөртөө эзэн гэсэн үг. Чи ч гэсэн бас сүсэггүй л дээ, гэхдээ чи бол залилж, хоёр тийшээ холбирч яваа хүн. Бурханд ая тал засахын хамт өөрийгөө бас хайрлаж, түүнд муудсан тамхи шургуулсан учраас ингэж лайгаа эдэлж байна! Ялзарсан тамхи өглөө гэж бурхан чамайг бүх аюулаас аварна гэж санаа юу? Тэгсэн хэрэг үү? Мөн горьдов оо! Амаа сайн ангайгаад, мэлрээд бай, бүтэж ч магадгүй. Бурхнаар
тоглоом хийхийн оронд толгойгоо ажиллуулах хэрэгтэй биш үү, тоглоом чинь юунд хүргэв, хоёр нохой үгүй хийчихлээ. Хөтөч гээд байгаа шүү!
Табаков Махотинд чарга, уяа оосрыг нь засалцах хооронд түүнийг нэлээд загнасан боловч цаадах нь үг дуугүй гүлдийн байв.
Уулсын араас Среднеканын тундр лүү салаалан буусан олон гүнзгий ангал хавцалд, хатангир одой хус, нигүүрсийн бут, газар тэмүүлэн атиралдсан агчгар хар модон төгөл дунд тундрийн ятуу, туулай, үен элбэгийн дээр нохой зээхний мөр цөөнгүй тааралдана. Нохой зээх туулай барьдаг боловч заримдаа уулын халцгай өөд авирч аргаль барихыг оролдоно. Гэвч аргаль сүргээрээ явахын гадна туйлын сонор соргог учир өчүүхэн төдий аюулын сэжиг авбал хаданд асаж, даргай эврээ данхалзуулан, туурайгаараа хад самран хамгаалаад зогсчихдог тул нохой зээхний хувьд тэр бүрий олж идэх юм биш. Харин аргалийг гүнзгий хөвсгөр цас руу юм уу тожигносон тошип мөсөн дээр хөөгөөд гаргачих юм бол өөр хэрэг, аргаль тийм газар арчаагүй хөөрхий амьтан бол- чихдог тул нохой зээхний найр болох нь тэр!
Бабцев дөч шахсан боловч харахад хамаагүй залуу. Бие туранхай, хөдөлгөөн тургэн, нүүрэндээ үзэх ч үрчлээ байхгүй, үсийг нь дүй муутай үсчин жаахан хүүхдийнх шиг засчихсан тэрээр хүүхэд шиг цовоо цолгион дуутай, мөн гадаад төрхөндөө дүйсэн хөгжүүн, гутарч гонсойдоггүй зан ааштай ажээ.
Среднеканын тундрийг гурван талаас нь хүрээлсэн нүцгэн шовх сарьдаг уулсын бэл, жалга хавцлаар доожоогүй хар модны тасалдсан зураанууд сөрвийлцөн харагдана. Уулсын хоорондуур уудам тэнэгэр хонхрын тэртээ биед Нүхт голын татам руу орох намхан даваа мэдэгдэм төдийн бүрэлзэнэ. Тэр давааны тэндээс умардын хүйтэн бөгөөд ширүүн салхи тэнгисийн зүг бараг өдөр болгон үлээж, тундрийн цасыг тоо томшгүй олон ангал хавцлаар санаанд оромгүй зузаан хунгарлатал элдэн хөөдөг билээ. Ийм газар бэлчихэд хэцүү, хөвд олж идэхэд бүр ч бэрх учир цаа тэндээс дөлөн тойрч, харин тундрт бол дагтаршсан цасыг туурайгаараа нэг цавчиж, өнгийг нь хагалан ярмагц цаана нь шаргалтсан шүүслэг хөвд яг аманд ороход бэлэн байх тул түүнээс сайхан бэлчээр хүсэхийн хэрэг даан ч үгүй!
Хөвд элбэг учир цаа түргэн таргална. Цаагаа тарж алга болно гэж айхгүй, өвөлжингөө ч сүрэг рүүгээ зүглэхгүй байсан ч болохоор. Гэвч малчид сүрэгрүүгээ өдөр болгон явна. Тэгэхдээ цаагаа үргээж сандраалгүй, алсаас бараадан ажиглана. Ингэж цаандаа үзэгдэж байхгүй бол сүрэг нь зэрлэгшчихнэ. Ийнхүү сүргээ бараадан салхинд зугаацахад өдөр бүр гурав дөрвөн цагаас илүү хугацаа ордоггүй тул цаачид үлдсэн бүх цагийг анд зориулна. Николка хоёр булга, есөн хэрэм нэмж бууджээ. Бабцев илүү азтай байлаа. Тэрээр гурван булга, дөрвөн хэрэмнээс гадна нэг сайхан халиун хүрэн нохой зээхний олзтой.
Шинэ жилийн баярын өмнө тундрт дахиад шуурга тавилаа.
Николкагийн урам хугаран «За ингээд шинэ жилтэй тэнгэрийн муухайд золгох нь. Энэ ч уртын урт шуурга байх аа» гэж боджээ.
Гэтэл шуурга ганцхан хоногийн дараа намдчихав. Арван хоёрдугаар сарын гучин нэгний өдөр билээ. Үдшийн мөнгөлөг цийлгэрхэн тэнгэрт саран авхай сүлд модны тоглоомын хэлтэрхий мэт гялтайна. Саруулхан. Намуухан. Жавхаатай! Тэртээ дээр аль нэг газар одоохон зэс хонх зөөлхөн жингэнэж, түүний уяхан эгшиг царцсан цагаан хорвоогийн дээгүүр уянгалан халих гэж буй мэт Николкад санагдана.
Махотин хүнсэнд явсан Скребыкиныг хүнснийхээ хамт дөнгөж нэгдүгээр сарын арванд олж ирэв.
—Чи наад нөхрөө яах гэж авчраа вэ? Бидэнд өөрсдөд маань энд хийх юм алга байхад гэж Бабцев хөтчид ачаанаас нь буулгалцах зуур тоглоом хийв.
—Васька Шумков тушаал буулгасан, би тэгээд л аваад ирлээ гэж Махотин Бабцевийн тоглоом хийснийг анзааралгүй хариу өчлөө.
—Харин Шумков өөрөө наашаа ирсэнгүй юү? Мань хүн ирнэ гэж амласан шүү дээ хэмээн Николка асуув.
—Ээ залуу, чи юу ярьж байна? Яасан хачин хүн бэ! хэмээн Махотин хэдэн сөрөмгөр сахалдаа наалдсан мөсийг унагах зуур гайхшран өгүүлж,— Васькаг мэд- дэггүй юм уу, хаашаа юм бэ? Плечев саяхан түүнд «Василий Петрович, чи Средний рүү яваад ир л дээ, дандаа залуучууд байгаа, ямар нэг сургамж зөвлөлгөө хэрэгтэй байж мэдэх юм?» гэж хэлж л дээ. Цаадах нь явсан уу? Ёстой гонжийн жоо, голионы баас байлгүй! «Би сүүлд нэг явна аа» гэсэн гэж байгаа хэмээн үглэв.
Махотин сахлынхаа мөсийг дэвэрлэчихээд хөлөөрөө цас малтан чарганыхаа улыг цасаар булах юм болов. Ямар ч хөтөч зогсоол дээр чарганыхаа улыг нар салхинд хатаахгүйн тулд, ялангуяа улных нь маш нимгэхэн мөсийг хэвээр нь байлгахын тулд ингэж цасаар булдгийг Николка мэдэх билээ. Улных нь мөсийг өглөө яльгүй тордож шинэсгээд чарга замд гарахад бэлэн болох нь тэр. Николка хөтчид элбэлцлээ. Махотин яриагаа үргэлжлүүлж,
—Васька зальтай! гэж өгүүлэхэд нь чухам сайшааж хэлэв үү, муушааж хэлэв үү гэдгийг Николка ялгаж чадсангүй, Махотин өөрөө тосгондоо зальтай, архичин, залхуу, хаврын мөс шиг хэврэгхэн үгтэй эр гэж алдаршсан хүн юм чинь. Нээрэн, Васька зальтай шүү, Эмээгийн даваа өөд чарга түлхэлцэхгүй гэсэндээ л надтай хамт яваагүй юм. Бас тэгээд танай энд хүн шохоорхох юу байгаа билээ. Майхан давчуухан, бараашиг исгэх биш... гэж хэлснээ Махотин Бабцев руу горьдсон царайтай харав.
Цаадах нь өрөвсөн жуумалзаад,
—Яагаав, шартаад толгой өвдөж байна уу? Манайд бараашиг байхгүй ээ, тэр ч байтугай ёотон ч үлдээгүй. Николка хамаг ёотонг маань гамбирт холиод дуусгасан... гэв.
Гэвч Махотин нөгөө л горьдлого тасраагүй харцаараа түүн рүү харсаар байна.
—Чавганц чинь чамд юм явуулсан, шуудайтай баахан даавуу шуувуу бий, гэхдээ дотор нь нэг юм хол хол гээд байх шиг байсан, чи үзээч, толгой хариугүй задчих нь, тус болж үз, дараа яаж ийгээд тооцоо нийлж болох байлгүй.
Николка энэ хөтчийн нялуун дуу, үнэгэн царай, өөрийгөө сайрхан магтдаг, худлаа хэлдэг занд нь болоод түүнд нэг л дургүй. Бас өөрийнхөө ямар ч бурууг тоглоом болгон амархан дүйвүүлдэг, тэгж эс чадвал өөрийгөө худлаа дооглон шоолж барьдагт нь дургүй. Хөтөч нар, малчид гээд бүх л тосгоноороо энэ хүний согогийг мэддэг боловч түүнийг зориуд ад үзэж, нүд үзүүрлэдэггүй, зүгээр л тоглоом тохуу хийцгээдэг билээ. Харин хулд загасны явдал эхэлмэгц түүнийг ёс юм шиг торны бригадын даргаар тавина. Мань хүнд муу зан байвч тэрээр муугүй хөтөч, гарамгай анчин, туршлагатай загасчин болохоор ямар ч байлаа гэсэн хийх ажлаа болгочихдог хүн. Харин эвтэй эвгүй ямар ч тохиолдолд навс уухаас буцдаггүй, нэг ногоортол уучихвал заавал өөрийг нь сонсож суух хүн хайж, тэгээд инээд алдан, элдвээр сүржин занган, юу ч хамаагүй ярьж, тэгснээ нөгөө хүн рүүгээ тэврэх гэж ноцон, эцэст нь гашуун нулимс асгаруулан уйлж алдах нь хөндлөнгөөс харахад ер бусын үнэтэй цэнтэй юмандаа харуусан уйлж байна уу гэлтэй. Гэвч тийнхүү эхэр татан цурхиран уйлж байснаа дундуур нь гэнэтхэн тас тас хөхөрч, шүдээ занан хавирах буюу биегүй дайснаа зүхлийн муугаар харааж зүхэх нь бий. Гэхдээ ямар ч согтуу байлаа гэсэн хэзээ ч, хэнтэй ч зодолдох гэж ноцохгүй.
Махотин энэ оройжингоо аанай л уйлан өөрийг нь гомдоосон нэгэн этгээдийг занаж, хараал тавьж, цээжээ балбажээ. Тэгээд өглөө нь яваад өгчээ.
Нэгдүгээр сард хавсарга намдаж, Среднеканын тундрт жавар сэнгэнэн анир чимээгүй боллоо. Цаан сүргийн төвөргөөн ойрхон саахалтын газраас сонсдоно.
Энд үүр цайх гайхам сонин! Яг үүр хяраалахын өмнөхөн үес бол чухам тундр нь хаа дуусаж, тэнгэр нь хаа эхэлж байгааг тэр болгон ялгаж ухаарахад хялбар биш, чи өөрөө хар хөх бөмбөлгийн дотор зогсчихоод эргэн тойронд чинь тал бүрээсээ гэгээ орон тодрон тодорсоор, чиний жингүй мэт зогсож буй бөмбөлгийн доод талын гадаргуу юу юугүй хөхөлбөр сэрэвгэр уулсаар хүрээлүүлсэн арзгардуу бүдэгхэн цайвар гүдэн болон хувирч, нөгөө уулс нь тэнгэрийн дэвсгэр дээр хурам хурмаар ялгаран тодорч бүхийд тэнгэр маань өөрөө орой зүгтээ туяаран гэрэлтэж, хаяа тийшээ үл үзэгдэх зураач цэнхэр будгийг нь улам өтгөрүүлэн нэмээд байгаа мэт харлан бараантаад ийнхүү хөхөмдөг уул толгодын дээгүүр үүрийн цэнхэр гуяа улам хурц, улам задгайран гийх бүлгээ. Нар одоо хэр хол юм шиг санагдаж, түүнийг ойртоод ирмэгц бүх юм гал улаан өнгөөр бадран улалзана даа гэж бодогдоно.
Гэвч наран ойртон байвч тэнгэр цэнхэртсэн хэвээрээ. Нар хөхөмдөг уулсын хүйтэн сэрвээн дээгүүр зориг муутайхан цухуйж, газар тэнгэрийн савслага дээр хулчгархан гарч ирээд, нэвт гэрэлттэл нь зүлгэсэн мэт нимгэхэн цайвар шар дугуй тэндээ даруухан царцах бүлгээ. Тэгэхүйд дорно зүг яльгүй цайран гийж, цагааран байсан тундрт цийлгэр ягаан туяа харвана.
Ийнхүү цэнхэртэн гийх үүрийг өөр ертөнцийн ер бусын үзэгдэл гэлтэй агаад Николка амьдрал байхгүй харийн гариг дээр байгаа мэт тохь тухгүй гутран, хамаг бие нь жихүүцэн хачин оргиж байвч энэ хүйтэн ширүүн, гуа үзэсгэлэнт байдал ид шидийн хүч чадалтай нь илт, түүнээс салгахын аргагүй ажээ.
Махотиныг явсны дараахнаас Скребыкины бие муудлаа. Уул нь хүзүүн дээрх нэг муу жижигхэн хатигнаас эхэлсэн хэрэг. Бабцев тэр хатигийг галд улайсгасан хутгаар хагалъя гэсэн боловч «Энэ юу шалих вэ! Идээлж гүйцээд өөрөө хагарчихна!» хэмээн Скребыкин тоогоогүй юм. Гэтэл удалгүй хамаг хүзүүгээр нь хатиг шавж, мөрнөөс аваад шил хүртэл аймаар хүрэн улаан хавдар болжээ. Скребыкин өдөр нь гайгүй дүр үзүүлэн, тоглоом хийх гэж хүртэл үзсэн боловч шөнө нь нойрон дундаа жигтэйхэн гянан, өвчиндөө тээрэн, туж нааш цааш хөрвөөд хонов. Өвчтөнийг бушуухан тосгон руу аваачихгүй бол болохгүй нь тодорхой боллоо.
Малчид оройн есөн цагт үүргэвчээ нуруун дээрээ хаяад, сарны гэрэлд бүрэлзэх төдий буй давааны зүг хөдөлцгөөв.
Шөнө дунд даваан дээр гарцгаав. Энэ өндөрлөгөөс харахад гэдэргээ харсан хөмсгөн сар гялалзтал зүлгэсэн цыганы том ээмгийг санагдуулан энүүхэнд мэт бодогдоно. Эргэн тойрон хараа хүрэх газарт сарны гэгээнд шовх шовх оройтой цагаан уулс сэрийлцэн, даваанаас Нүхт голын зүг нэг их цавчим биш шулуухан урт жалга мөнгөн ховоо шиг сунайжээ. Сарны хуурамч гэрэлд газрын бартаа бүдгэрэн хавтгайрч байгааг хэлэх үү, зангий нь мэдэхгүй газар гэгээн цагаан өдөр ч хүзүүгээ хугалж мэдэхийг бодолцон жалганы ёроол руу бууж аз туршилгүй, уулын хажуу барин явцгаахаар шийдэв.
Тийн явсаар газрын цагаанд бууж, голын татмын хар модон ойд хүрмэгц малчид сая нэг санаа амарч сүүрс алдацгаалаа.
Голоо уруудах тусам цас зөөлрөн гүнзгийрч байв. Түрүүлж яваа Бабцев бараг өвдгөөр татсан цасаар алхалж байна.
Николка «Хэрвээ цас ингээд үргэлжлээд байвал хоёр хоног яваад ч төв орж чадахгүй» хэмээн санаа нь зовон бодно.
Бабцев ч мөн яг тэгж бодож байгаа бололтой, тэрээр эргэж харах нь олшрон, алхаа нь удаашран, хамаг төрх нь юу юугүй «Оройтоогүй дээрээ буцсан нь дээр биш биз? Нээрэн, Эмээгийн даваагаар явцгаавал яасан юм бэ?..» гэж асуух гээд байгаа царайтай.
Гэтэл Скребыкин нөхдийнхөө бодлыг таачихсан мэт,
—Дажгүй ээ, найзууд аа, тэр нэг тойруулгын цаанаас цас хатуурна, тэгэхээр явахад гайгүй болно! гэж цаадуулыгаа зоригжуулав.
Гэтэл тэр тойруулгын цаанаас байдал дээрдсэнгүй, цас бахь байдгаараа хөвсгөр, гүнзгий хэвээр. Цуцсан Бабцевийн оронд удалгүй Николка түрүүлэн явлаа. Скребыкин бас түрүүлж явна гэж зүтгэсэн боловч Бабцев түүнийг тас хориглов. Эхлээд хүн болгон хагас цаг түрүүлж зам гаргаж явснаа, энэ хугацаагаа хорин минут хүртэл саав. Эцэст нь малчид цагаа тооцохоо больж хүн бүр хүч хүрэх чинээгээрээ зам гаргаад ээлжилдэг болов. Хүч нь хоёр гурван зуун метр яваад л барагдана. Гэвч Скребыкин тайвшруулсаар л,
—Дажгүй, найзууд минь, дажгүй, мөдхөн гайгүй болно.
Харин түүнд үнэмших хүн байсангүй, тэр ч байтугай өөрөө ч өөртөө үнэмшихгүй болжээ. Николка шавж зууралдсан аалзны шүлсэнд ороолдсон мэт унтаа сэрүүний хооронд гэлдрэн бодох санах, харамсах халаглах юу ч үгүй, гагцхүү түрүүнд гарах ээлжээ мартчихгүйг л хичээж явав. Бабцевийг хажуу тийш нэг алхмагц Николка хажуугаар нь гарч түрүүлж явах агаад үнэндээ явж байгаа ч биш тэнцвэр алдаж, энэ хараал идсэн лагалдсан цас руу уначихгүйг хичээн арай ядан бэдэрч буй билээ.
Туниа муутай зэгэлдсэн хар модод хажуугаар зугуухан бүрэлзэн өнгөрнө. Николка хэдийд шөнө дуусаж, хэзээ өдөр эхэлснийг ч анзаарсангүй. Гал түлж, цай чанаж ууцгаахыг нэг нь санал болгожээ. Галаа цас руу оруулчихгүйн тулд дээр нь хар модны нойтон гишүүнүүд эгнүүлж дэвсэж байгаад гал түлцгээв.
Дараа нь ганц нэгхэн үг залхуутайяа солилцох зуур мах шорлон шарж, цай ууцгаажээ. Тэгээд дахиад л бэдэрцгээв. Дараа нь хоёр дахь удаагаа галласан. Гурав дахь удаагаа мөн галласан. Николка өдөр хэзээ шөнөөр солигдсоныг бас л анзаарсангүй. Малчид үүргэвчиндээ нэг хоёр хоногт хамгийн хэрэгцээтэй юмаа үлдээгээд бусад илүү дэл сул зүйлсээ аль хэдийн хөсөр хаясан билээ. Николкад ер бусын хүнд тугалган цамц өмсгөж, хөлд нь ширмэн туухай зүүчихээд, мань хүн тэдгээрийг чирэн чирэн зүтгэж яваа мэт санагдана...
Тэрээр «Ойчихгүй л юмсан, нэг л ойчвол буцаад босож чадахгүй» хэмээн бодож энэ ердийн хэрнээ мэдээжийн нэгэн бодол хөлгүй ангал мэт айлгаж, түүнд хүч нэмэн, мань хүн хэзээ нэгэн цагт зорьсондоо хүрнэ гэх итгэл муутайхан байвч тийнхүү зүтгэн бэдэрсээр.
Сар чанх орой дээр байсныг бодоход яг шөнө дундын алдад мань хэд сая нэг юм ойн бүсээс гарч тундрийн захад ирэв. Цананууд нь дагтаршиж, долгиотсон цасан дээгүүр чөлөөтэй шад падхийн гулсаж эхэллээ. Харин ингэлээ гэж малчид баяр хөөр болсонгүй, тэр ч байтугай хөнгөрснийг ч мэдэрсэнгүй. Нөгөө л гүнзгий цасан дундуураа бэдэрч яваа мэт тушаатай юм шиг хөл нь аанай л ойрхон ойрхон алхан, орой дээрх сараар баримжаалан одоо хэр үзэгдэхгүй буй Нүхт голын адгийг чиглэн сажилцгаав.
Урд талд, Нүхт голын татмын тасалдаж харлах ойн зурвасны дээгүүр тэртээ алсад ногоовтор фосфороор хайчилсан мэт Малкачаны уулс, бүүдийн сүүмийж, түүнээс баруунгайгаар Варганчикийн уул нэлээд тод харагдана.
Николка энэ газрыг танилаа. Эндээс төв ороход дөнгөж арван тавхан километрээс илүүгүй билээ. Дөнгөж гэдэг бол өөр үед, өөр нөхцөл байдалд хэлэх үг. Одооны хувьд бол энэ зай эцэс төгсгөлгүй үйлийн лайтай адил санагдана.
Тэд нар тоосгоны агуулах дээр хүрч ирлээ. Энд урт саравчны хажууд зургаан ханатай гадуур нь хар цаасаар бүрсэн банзан гэр бий. Энэ гэрт зун дүлий Ничипор сууж, хамтралтай гэрээ хийн, гарт үйрчихдэг хариугүй муу туйпуу шатааж, өөрөө тэр туйпуугаараа пийшин барих буюу засдаг билээ.
Хаалга нь яраатай, тохь муутай харанхуй гэрт зай завсраар нь пүргэж чихсэн цас цайран байна.
Малчид гэрт орж, вандан дээр суугаад зүүрмэглэцгээв. Николка хүйтэн нойтныг ч анзаарах сөгөөгүй хоёр нүд нь хар аяндаа анилдан зүүрмэглэн байвч тэсэхүйеэ бэрх ядаргаа ангижран хөндийрч, бие нь улам улам хөнгөрөн буйг ухааран суужээ...
Тэрээр «Ингээд байвал ч нойрондоо автаад бүр хөлдчихөж мэднэ. Биеэ бариад босох хэрэгтэй. Босох хэрэгтэй. Босоорой! Бос, Николка! Унтаж болохгүй!» гэж бодов. Тэрээр энэ санаагаа хэлэх гэсэн боловч ингэж дуугарч чадахгүй, тэнхээ нь тасран зүүрмэглэсээр сууна.
—За найзууд аа, яах вэ, цаашаа явцгаах уу? — Энэ нь Скребыкин ингэж дуугарчээ.
Николка арай ядан нүдээ нээж, түүн рүү хараад толгой дохисноо урагш тонгосхийн ганхаж, босох санаатай ширээ тулсан боловч дахин гэдрэг сууж нүдээ анив.
—Найзууд аа, босох хэрэгтэй шүү, тэгэхгүй бол унтацгаачихаад хөлдчихнө хэмээн Скребыкин хөдлөхгүй дахин хэлж байна.
—Нээрэн босох хэрэгтэй гэж Бабцев зөвшөөрсөн боловч бас л эс хөдөлнө.
Хаалгаар туссан сарны гэрэлд Бабцевийн ядарсан царай харагдана. Тэрээр нүдээ нээх гэж чармайн хөмсөг нь хөдлөн байна.
—За нээрэн, босолгүй болохгүй нь хэмээн Николка мод шиг хөшчихсөн хэлээр өгүүлсэн боловч амтархан зүүрмэглэсэн чигээрээ суусаар.
Малчид дор бүрдээ нөгөөдөө найдаж аль нэг нь түрүүлж босох ёстой байлаа.
—За боллоо, явцгаая, найзууд аа! хэмээн Бабцев эрсхэн өгүүлээд өөрөө босож туйвласхийн гутлаа чирсээр үүд рүү дөхлөө.
Одоо ч босож болно шүү. Николка Бабцевийг залилж хэдэн хормоор илүү зүүрмэглэсэндээ сэтгэл ханажээ.
Тоосгоны агуулахаас төв хүртэл чарганы замтай учир одоо цанын хэрэг байхгүй.
—Цанаа энд орхицгооё. Кузьма Иванович маргааш нохойн чаргаар ирээд авчихна гэж Бабцев хэлэв.
Цэвэр нуур энэ байна. Цас нь салхинд хуу алгадуулж, толь мэт мөсөнд нь сарны туяа тусаад нуур үнэхээр цэвэрхэн байна. Эндээс тосгон хүртэл гараар хүрэхтэй адил, ердөө л тавхан зуун алхам!
Малчид ам нийлсэн мэт дор бүрдээ мөсөн дээр гэдэргээ харан тарайн хэвтэж амсхийцгээв. Нэвт жиндүүлсэн хүйтэн салхи мөсөн дээгүур цасан ширхгийг сэрчигнүүлэн элдэж, ёроолоо хүртэл голгүй хөлдсөн нуурын мөс жаварт тас няс хагар тусах нь сонсдоно. Николка хүйтнийг үл мэдэрч энэ мөс цааны арьс мэт зөөлөн дулаан санагдана. Бабцев,
—Босоорой, найзууд босоорой! гэсэн боловч босох хүн байдаггүй, мань хүн өөрөө ч хэвтсээр байна.
Тэгтэл нэг хоёр минутын дараа дахиад л Скребыкин хөдөлж, хөлбөрөн түрүүлгээ харснаа хоёр гараараа мөс тулж дөрвөн хөллөснөө зугуухан өндийж эгцлэн зогслоо.
—Босоцгоогоорой! Одоо юухан байх вэ.
Малчид чарганы зам дээр дахиад хоёр удаа хэвтэцгээжээ. Николка үлдсэн хүчээ шавхан согтуу мэт гуйвлан гэлдрэхэд хамаг бие нь хүнийх мэт даагдаж дийлдэхгүй буй төдийгүй толгойд орж ирсэн бодол санаа нь хүртэл цуцан зууралдаад, харанхуйд алга болох цасан ширхэг лүгээ адил тэр даруй арилан уусах нь бас л хүнийх гэлтэй.
Арайхийн гүвээн дээр гарцгаалаа. Малчид үг дуугүй зогтусцгаан доош харцгаав.
«Хүрээд ирлээ» хэмээн Николка тоосон янзгүй боджээ.
Сарны гэрэлд умбасан тосгон энүүхэнд алган дээр буй мэт нойрсож байна. Николка цагаа харвал гурав хагас болж байх ажээ. Тэр доор гэрэл гэгээ, дуу авиа аль нь ч алга. Үгүй, юу билээ, тээр сургуулийн тэнд цорын ганц гэрэл гарч байх шиг. Эсвэл цонхноос ойсон сарны гэрэл үү?
—Найзууд аа! Үгүй, энэ чинь манай байшин л гэрэлтэй байна шүү дээ! гэж Бабцев баярлах, гайхах хослон өгүүлж,— Ээж маань л унтаагүй байгаа хэрэг, хүү нь зовж явааг эхийн сэтгэл мэдээ л дээ. Ийм л байдаг байна шүү дээ, ээ чөтгөр гэж! хэмээхэд Бабцевийн дуу аяархан боловч догдолсон нь илэрхий. Тэр догдлол Николкад гүйдэл мэт халдан дамжихад мань хүн Бабцевт агаархжээ.
—Нээрэн, яг тийм байна, мөн догь хэрэг ээ! Цөмөөрөө унтаж байхад ээж чинь л ганцаараа сэрүүн байна... хэмээн Скребыкин гайхшран өгүүлэв.
—Найзууд аа, манайд очиж унтацгаая, манайд нойроо авцгаачихаад, дараа нь гэр гэртээ харьцгаана биз. Муу ээж маань биднийг ханатал цайлна, даараа бээрээгээ гаргацгаая...
Бабцев түрүүлээд явлаа. Мань эр гэрийнхээ довжоон дээр гарч үүдний пингийнхээ хаалгыг уриалгахан нээв. Николка бас л довжоо өөд зүглэлээ. Яасан ч өндөр довжоо вэ дээ! Уул өөд авирч байгаа юм шиг л гарлаа. Яах гэж ийм өндөр довжоо хийгээ вэ?
Малчид дотогшоо сүжиглэн орсноо тэр даруй урам нь хугаран хөших мэт зогтусацгаав. Гал тогоонд ойрд галлаагүй нь гадаа жавраас ирсэн тэдэнд ч андашгүй. Ширээн дээр керосинэн дэнлүү асаастай, дэргэд нь архины хоосон лонх, олон талтай шилэн аяга, талхны зах, давсалсан загасны хагас мах энэ тэр хөглөрнө.
Хөвөнтэй цамцтай, сөөхий гуталтай, буурал үс нь арзайсан эмгэн оройтсон эрхэм зочдыг өчүүхэн ч тоохгүй ширээ тэгнэн, дэнлүүний гэрэл рүү гөлийсөн чигээрээ сууна.
Николка жишилснээ унтлагын өрөө рүү чимээгүй явж тэнд буй гурван орны нэгнийх нь өмнө очиж, царцсан хувцсаа тайлж эхлэв. Скребыкин түүний жишгээгээр мөн тайчиж байх зуур Бабцев гэнэтхэн сөөнгөтсөн дуугаар согтуу эхийгээ зүхэх нь сонсдоно. Николкад зүүрмэглэх нойрон дунд нь гал зууханд нэг хүн хэнгэрэг дэлдэх мэт «Бу-бу-бу-бу! Бу-бу-бу-бу!» гэх чимээ сонсогдох шиг болжээ. Түүнээс гадна мань эр «Бид нар хэдий хэр унтах бол, нэг хоног уу, хоёр хоног уу?» гэж бас бодож амжжээ.
Гэтэл тэрээр зургаахан цаг нам унтжээ. Өрөөнд гэрэлтэй дулаахан агаад гал тогоонд нэг хүн хяхтнах шалан дээгүүр зөөлхөн гишгэлж, эмгэн хүний янзаар аяархан бүгшин ханиалгах ажээ. Скребыкин Бабцев хоёр унтаж байх ёстой орнууд хоосон харагдана. Николка хувцсаа хайж шал руу хартал хамаг хувцас нь халаагуур дээр өлгөөтэй байв.
Ядарч цуцсан бие амрахыг шаардан, янгинах нь хэвээр боловч дахиад унтах дур алга. Николка ийм бага унтсандаа гайхсан боловч нөгөө хоёрыгоо алга байгаад бүр ч илүү гайхшрав. Тэр хоёр бүр эрт сэрсэн байх нь! Тэгээд хаачсан байх билээ?
Тэрээр гал тогоонд холхиж байгаа эмгэнийг дуудаж энэ тухай асуух гэтэл яг тэр үеэр хонгилд чимээ гарч, цас хяхрах сонсдон Бабцев бөөн жавар татуулан орж ирлээ. Хоёр гартаа тор барьчихсан, түүнд нь лаазалсан өтгөн сүү, хайрцагтай жигнэмэг, талх, цай, ямар нэгэн боодолтой юмнууд, шил архи энэ тэр харагдав.


Top
   
PostPosted: Jul.03.14 6:25 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
—Өө сэрээ юу! Бушуухан босоорой, эс тэгвэл би хамаг лаазтай сүүгээ чамд юу ч үлдээлгүй өөрөө уулаа шүү.
Николка годхийн босож, яралзтал хувцаслах гэсэн боловч санасанчлан болсонгүй, хамаг бие нь янгинаж, хөл гар нь эвлэж өгөхгүй байсан тул хатингар өвгөн шиг хөдөлж цөхөн байж хувцаслав.
Гэтэл Бабцев ер юу ч болоогүй мэт аль хэдийн дарс амсчихсан, нүд нь хөгжүүн гялалзаж, Скребыкинд мэс зэсал хийх болсон, түүнийг цаг алдалгүй авчирч гэж эмч өөрсдийг нь магтсан, дарга дээр орж уулзсан, урьдчилгаа мөнгөө авсан зэргээ ярьж байна. Долганов дарга дээр ирж, нэг малчныг нь авчихлаа хэмээн хараал тавьж, Николкаг буцааж явуулахыг шаардсан учраас Плечев Николкаг Маякан руу бригадад нь явуулах санаатай байгааг хэлээд,
—Тэгэхлээр чи Маякан руугаа явна биз, би баярын дараа нэг хань олоод Средний рүү дахиад явна гэж Бабцев үгээ төгсгөв.
—Би Маякан руу хэнтэй явахыг Плечев хэлсэнгүй юү? Табаковтой биш биз дээ?
—Биш ээ. Табаков өвчтэй гэнэ. Чамайг Осип хүргэж өгнө, гурав хоногийн дараа явцгаах юм байлгүй. Чи түүнийг яаруулаад яах вэ дээ. Нэг бүсгүй олж жаахан зугаац. Би чамайг өнөөдөр Варька Юдинатай гэрлүүлчих үү? Сайхан хүүхэн! Дургүйцнэ гэж байхгүй! Чи л хаашаа бол тэр тийшээ, юу л хүснэ хүссэнээр чинь болно. Тэгэх үү, аа?
Николка ичингүйрэн дургүйлхсэнд Бабцев яг тэгэхийг нь хүлээж байсан мэт нүүр битгий хэл чих час улайхаар элдэв янзын зөвлөгөө сургаал айлдаж гарлаа. Тэгснээ гэнэт нэг зүйлийг санаж,
Өө тийм. Өнөөдөр хамтралын бүх гишүүний хурал клубт болно. Цааны аж ахуйн тухай ярих тул бид нарыг заавал ирээрэй гэж Плечев хэлсэн гэв.
Тосгоны клубийн авсаархан танхимд хүн пиг дүүрэн. Хүмүүс дүнгэнэн шуугилдаж, энд тэнд ханиалгах, хагссан сандал шажигнан хяхтнах тасралтгүй сонсдож, залхаж хүлээсэн олон харц тайз руу тэмүүлжээ. Хурц гэрэлтүүлсэн тайзан дээр улаан хилэнгээр бүтээсэн урт ширээ байна. Ширээний ард хамтралын дарга, түүний баруун талд намын хэсгийн зохион байгуулагч, зүүн талд цааны аж ахуйн эрхлэгч Шумков,цааш нь аж ахуйн эрхлэгч, нарийн бичгийн дарга хүүхэн энэ хэд сууцгаана. Ширээний зүүхэнтэй буй улаан индрийн цаана ерөнхий нягтлан бодогч Пётр Иванович Копейка зогсох бөгөөд тэрээр хөлөрсөн тарган халзан духаа байн байн арчиж, аль гучаад минутын өмнөөс нэгэн хэмийн залхуутай дуугаар «илтгэл» хийнэ.
Энэ дуунд бүүвэйлүүлэн зүүрмэглэхэд таатай. Николка толгойгоороо цонхны энэх налаад тийнхүү зүүрмэглэн сууна. Тэгтэл ч Копейка илтгэлээ дуусгасан болж, сэтгэл амрав бололтой санаа алдаад тийм тарган цатгалан хүнд баймгүй шалмаг хөдлөн ширээ рүү зүглэв.
Нарийн бичгийн дарга өндийсхийгээд,
—Цааны аж ахуйн эрхлэгч Шумков үг хэлнэ гэж зарлалаа.
«Аль вэ хө, сонсъё байз» хэмээн Николка сэргэн суудал дээрээ эвлэж суугаад үнэн санаанаасаа сонирхон чагнахаар зэхэв. Шумков дундуур нь өөр хүн орчих вий гэж айсан мэт маш түргэн уншлаа. Цангинасан чанга дуу нь заримдаа шуранхайлах мэт тасалдана.
«Азарган тахиа шиг гэдэлзэж байгааг нь, одоо донгодоод эхлэх вий» хэмээн Николка хуучин бригадынхаа даргыг дотроо егж суув. Тэрээр Шумковын илтгэлд бэрхшээлтэй асуудлууд ердөө хөндөгдөхгүй байгаад дургүй нь хүрнэ. Баахан тоо баримтаар булж, онцгой сайн ажилласан малчдын нэрсийг дурдаж, ер нь түүний ярьж байгаагаас үзвэл цааны толгой жил дараалан нэмэгдэж, хэн хүнгүй сэтгэл хангалуун, юм болгон ёсоороо болж байгаа, малчдаа улам алдаршуулъя гэсэн дүгнэлт гарч байв.
Шумков төгсгөлд нь,
—Нөхөд өө! Цааны аж ахуй бол манай хамтралын орлогын гол эх булаг, бид жил бүр цаанаасаа гурван зуун мянган рублийн цэвэр ашиг олж байна. Тийм учраас манай аж ахуйн энэ ашиг орлого сайтай салбарыг улам өргөтгөцгөөе, бидэнд бэлчээр хүрэлцээтэй байгаа учир дөрөв дэх суурин зохион байгуулах цаг болсон гэж би санаж байна гэв.
—Тэгтэл тэр дөрөвдүгээр суурийн чинь сүргийг хэн маллах юм бэ, чи өөрөө биш биз дээ? гэж нэг хүн танхимаас хашгирав.
Шумков хором зуур түгдрэн, индрийг тэврэх нь үү гэлтэй хоёр гараа алдалснаа,
—Малчид олно оо гэж итгэл муутай гүвтнэв.
—За хөө, дэмий ярихын хэрэг юү билээ? Чи одоо байгаа хэдэн суурь дээрээ хүнээ тогтоочих л доо хэмээн нөгөө хүний дуу гарлаа.
—Тюрин яг үнэн юм ярьж байна! гэж бас нэг хүн шартай хашгирахад цугларсан хүмүүс түүнийг дэмжин толгой дохиж дүнгэнэлдэв.
Плечев үзгээрээ галуун хүзүүтэй шил рүү тогшилж,
—Чимээгүй ээ! Чимээгээ, нөхөд өө! Ярих хүсэлтэй хүн тайзан дээр гараад яриарай гэв.
Мундаг индэр дээрээс хэн ч ярья гэж санаагүй учир танхимд тэр даруй нам гүм боллоо.
Николка энэ зуур Шумковын ярьсныг буруушааж аль хэзээнээс хуримтлагдаад байгаа асуудлуудыг ярихын хүслэнд автан өргөсөн дээр суусан мэт өндөлзөн байв. Энд тэнд хун хашгирсанд хөөрсөн Николка сургуулийн хүүхэд шиг гараа нэг өргөж үзсэнээ суудлаасаа биш тайзан дээрээс ярина гэдгийг санаад тэр дорхноо гараа буулгаж, өөрөө ч доошоо шигдэсхийв. Гэтэл хараа сайтай Плечев түүний гар хөдлөх шиг болсныг хэдийн анзаарсан ажээ.
—Юу вэ, Николка, чи ярих гэж байна уу? Их сайн байна! Тэг, тэг, битгий санаа зов.
Николка улам биеэ хурааж толгой сэгсэрлээ.
—Үгүй ээ, би юу ч хэлэх гээгүй, би...
Гэвч Плечев малилзтал инээмсэглэн чанга дуугаар,
—Хамтралчин нөхөд өө! Манай хамгийн залуу малчин Николка үг хэлнэ гэж хэдийн зарласнаа тэр даруй түгдэрч бодолхийлснээ алдаагаа засан,—-Николай Родников үг хэлнэ. Чимээгээ намдаарай, нөхөр Родниковыг индэр лүү гарахыг урьж байна хэмээн шаардангуй хахир дуугаар өгүүлэв.
Николка малгайгаа базлан боссоноо гэнэтхэн сөөнгөтсөн дуугаар,
Би юу ярих юм бэ? Би чадахгүй шүү дээ... гэв. Хэл! Хэл! Аль вэ хөө, цаадуулдаа ярихыг нэг үзүүлээд өг! Родников, битгий бэмбэгнэ!
-- Би сайхан ярьж сураагүй шүү дээ...
—Нөхөр Родников, бид таныг сайхан ярь гэж шаардаагүй. Тун сая жишээ нь Василий Петрович үг хэлсэн, тэр зарим зүйлийг орхигдуулах шиг байна, та нэмээд ярь л даа. Та нар яаж ажиллацгааж байна, энэ жил социалист уралдаанд ямар үүрэг авсан энэ гэрийгээ ярь гэж намын зохион байгуулагч эелдэгхэн хэлэв.
—Родников, ярь ярь! Битгий ай! Залуу минь! Чамайг бид гаргуунд нь орхихгүй.
Ийм байдал дэндүү сунжирч, Николка бүр адармаалж байгаа мэт болж буйг ухаармагц тэрээр хор шар нь хөдлөн эгнээний завсраар зай руу гарахаар эрс шийдэмгий зүтгэлээ. Тайзанд ойртохын үес зүрх нь түг түг цохилж байгаа нь мэдэгдэн, толгой нь буцалж байгаа данхтай ус шиг шуугиж, чухам юун тухай, яаж ярихаа мэдэхгүй явснаа тайзан дээр гармагц гэнэтхэн өндөр болсон мэт шал өөр болж, дор нь түүнийг ширтэн суугаа зүсэн бүрийн царайтай олон хун цөм нийлж ганцхан том амарлингуй царай болох шиг санагдав.
—За яахав, би Шумковын ярьсан дээр нэмж ярья,
нэмсэн шиг нэмнэ гэж бодож байна гээд тэрээр юунаас эхлэхээ мэдэхгүй чимээгүй болов.
—Битгий ай, нөхөр Родников, битгий ай, өөрийнхөө чадахаар л ярь гэж намын зохион байгуулагч дэмжин өгүүлэв.
—Надад айсан юм алга, та яагаад тэгж санаа вэ? хэмээн Николка дургүйцэн,— Би ердөө ярьж сураагүй хүн. Гэхдээ Шумковын тухай, бас цааны аж ахуйд хамаатай бүх юмны тухай хэлэх юмаа хэлнэ гээд дүрийг бодон алгандаа ханиалгаж хоолой зассанаа,— Тэгэхлээр би сая Шумковыг сонсоод түүний бүх юм сайн сайхан болсныг үзлээ. Цааны аж ахуйг өргөтгөх хэрэгтэй гэдэг Шумковын зөв, энэ бол тодорхой зүйл. Гэтэл танхим дотроос дөрөв дэх суурьт ажиллах малчин байхгүй гэж бас үнэнийг хэллээ. Малчид хүрэлцэхгүй байна! Яагаад хүрэлцэхгүй байна вэ?
Шумков хариултаас булзсан, би энэ тухай хэлье. Дөрөв дэх суурийг зохион байгуулахын өмнө эхлээд бэлтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт, цаачдын цалинг нэмэгдүулэх, хоёрдугаарт, тэднийг шаардлагатай зүйлээр тасалдуулахгүй ёсчлон хангах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл бидний тухай хүний ёсоор санаа тавих хэрэгтэй, одоо бол яаж л аж төрөхсөн, дураараа болцгоо гэсэн мэт тайга руу хаяад орхиж байна. Жишээлээд ярихад бидний карабин хэчнээн хуучин билээ, сум нь хажуу тийшээ явчих нь халаг, аль хэзээний солих цаг болсон, бид нар хэчнээн гуйж байна, гэтэл горьдсоны гарз! Карабин байхгүй гээд л ам таглачихна. Майхан гэж шүүрэн шанага шиг гоожно, бас л солиулж чадахгүй юм. Шууданг бүх л өвлийн туршид хоёр гуравхан удаа авчирч байна, тэгсэн мөртлөө сонины тэн хагас нь байхгүй, сэтгүүлийн зарим дугаар дутуу ирнэ. Зун бол сонин ерөөсөө байхгүй! Уул нь сонин, сэтгүүлийг Ганя өөрийн биеэр тээж авчирдаг байсан, одоо эзэнгүй болжээ... Цааны аж ахуйн орлого гурван зуун мянган рубль гэж сая энд ярьж байна. Ой-ёо-ёо! Би энэ тухай мэдэхгүй явжээ. Маш их орлого байна! Тэгвэл цаачид яагаад ийм бага хөлс авч байна! Сард зуун тавин рубль гэдэг чинь миний бодоход бага тоо. Хэн ийм мөнгөөр цаа хариулах юм бэ? Хэн? Чукотын хойгийн цаачид дөрвөн зуун рубль сард авдаг гэж ярьдаг шүү дээ. Манайд яагаад ингэхгүй байна? Өвөгчүүл цаа маллаж байна, тэд нар чинь тайгадаа дассан, цаандаа дассан, өөр амьдралын тухай толгойд нь бодол ч байхгүй учраас тэдэнд улаан мөнгө ч өгөхгүй байсан цаагаа малладгаараа л маллана. Харин залуучуудын шаардлага бол өөр, тэднийг ямар нэг юмаар тайга руу татах хэрэгтэй. Би зүйтэй ярьж байна уу, үгүй юү?
—Зүйтэй, залуу! Зүйтэй! Родников, сайн байна! Наадуулдаа үнэн мөнийг нь хэлээд өг!
—Чимээгүй! Битгий дундуур нь орцгоо! Родников, цааш нь яриарай!
—За тэгье хэмээн Николка урамшин хоолой засаж, улам уллан зогсож, индрээс хоёр гараараа тулан бариад,
—Тэгэхлээр эхлээд хүний сонирхлыг татаж, нэг үгээр хэлбэл тэдний ахуйг сайжруулж байж, дараа нь дөрөв дэх сууриа байгуулах хэрэгтэй болж байна. Гэхдээ бол ер нь энэ тухай ярих гээгүй юм. Би цааны аж ахуйн эрхлэгч Шумковын тухай л ярих гэсэн юм.
Манайд Ганя гэж байлаа. Тэр бие муу, тахир татуу хүн байсныг та нар цөмөөрөө мэднэ. Гэлээ ч гэсэн тэр зуны улиралд бригад бүрд хоёр удаа очиж амждаг байсан. Тэр хүн амь насаа дэнслэн ганцаараа ой тайгаар бүхэл бүтэн долоо хоногоор шогшуулж, бидний захиа занааг дамжуулан, хуруу хошууны аль алинаар нь нэмэр болж, цааны аж ахуйн төлөө сэтгэл зовж санаа гавьдаг байсан. Гэтэл нөхөр Шумков зуны цагт ангийн фермээс цааш холдохгүй байх шиг байна...
Танхимд инээлдэх сонсдов.
—Тэрээр зун манайд очихгүй байна. Дэндүү хол юм гэнэ! Хэрвээ өвөл нохой чаргаар ирлээ гэвэл мах, тугалын арьс базааж аваад халдварт өвчтэй улсаас зугтах мэт биднээс зайлахын гүүс болж бушуухан төв рүүгээ буцна...
— Чи юү ярьж байна вэ?! хэмээн Шумков ширээний араас өндийгөөд,— Чи юу зохиогоод, юу чалчаад байна... Би хэзээ тугалын арьс авсан юм бэ? гэв.
—Василий Петрович, чи битгий хүний үг таслаач! Чамайг ярьж байхад хүн таслаагүй биз дээ гэж Плечев эрсхэн өгүүлэв.
—Тэгвэл цаадах чинь юу гээд чалчаад байгаа юм бэ? Би ямар ч тугалын арьс аваагүй...
Николка цугларагсад өөрийг нь дэмжиж буйг мэдээд зориг орж,
—Нөхөр Шумков, нэгдүгээрт, би чалчиж байгаа биш ярьж байна, хоёрдугаарт, баримттай зүйл ярьж байна. Хэрвээ миний ярьсан багадаад байгаа бол нэмээд хэлье л дээ. Та цааны аж ахуйн эрхлэгчийн хувьд яг төл хүлээн авах үеэр хамгийн сайн нохдыг шилж аваад, хагас сар галууны анд явж байх эрхтэй гэж үү? Малчид таныг шуудан хүргэж ирнэ гэж хүлээж байхад та тэр шууданг нь боолт жийрэг болгочихсон байсан! Тэгсэн биз дээ, үгүй юү? Ажлынхаа төлөө санаа зовохгүй, хүнийг юман чинээ бодохгүй болохоор та барагтайхан мэргэжилтэн болж таарч байна. Ингээд гүйцээ, миний хэлэх гэсэн юм энэ!
Николка нижигнэсэн алга ташилт, сайшаасан шуугиан дундуур суудалдаа ирж суулаа.
Түүний дараа Плечев үг хэлэв. Тэрээр Николкагийн хэлсэн зүйлийг зүйтэй хэмээн зөвшөөж, малчдын хөлсийг өөрчлөх асуудал боловсруулаад эхэлчихсэнийг дашрамд нь мэдэгдэж, шинэчилсэн хөлс залуу халааны сэтгэлийг бүрэн хангана гэж үзэх үндэстэй гэжээ. Түүнээс гадна энэ жил хамтралд дөрвөн ширхэг «Цаа» гэдэг бага гарын радио холбооны аппарат амлаж байгаа. Тэр нь бригадуудыг төвтэй холбоогой болгоно. Хамтралын захиргаа цаачдын ахуйг сайжруулахын тулд бололцоотой бүхнийг хийнэ. Тухайлбал шуудан болон бусад зайлшгүй шаардлагатай бараа таваарыг хүргэж өгөхөд нисдэг тэрэг ашиглаж байх болно. Цааны аж ахуйн эрхлэгч Шумковыг хойшид сууриуд руу томилолтоор олон явуулж байна гэв.
Шумков хилс доромжлуулсан хүний дүртэй минчийн сууна. Өөр дээр нь хаа нэг түүний өширхсөн харц тусаж буйг Николка анзаарч байв. Тэрээр Шумков өшөөгөө авна гэдгээс ер санаа зовсонгүй. Харин малчин байсан, хөгжилтэй, чухамдаа нэг их муу ч биш эр хүн атлаа Шумков яагаад ийнхүү нуд хуурагч, хүнд сурталтан, муухай ааштай бэртэгчин болчихсон тухай л бодно.
Хурлын дараа Николка руу зарим хүн ирж, юм хум асууж байсан. Мань хүн ч хариулж л байсан. Харин хожим байр руугаа явж байх зуураа л хурлаас хойш өөрийг нь Николка гэх хүнгүй болж, овгоор нь дуудаж байсныг нэхэн санав. Нэлээд халамцсан Бабцев хүртэл мөр алгадан,
—Родников! Чи эр хүн. Энэ ч Родников мөн дөө! Манай хүн! Васькаг чи зүйтэй шүүмжилсэн, хамраа сөхөхөө болиг... гэж дуу алджээ.
Дараа нь Табаков ирж гарыг нь чанга атгаад,
—Николай, мэдээтэй байгаарай. Шумков чамаас өшөө авч эхэлнэ, тэр бид хоёр сургуульд цуг сурч байсан юм, би занг нь мэднэ ээ. Харин чи битгий ай, өөрийнхөөрөө л байх хэрэгтэй... гэж хэлсэн.
—Ваня ах минь, надад айх юм алга хэмээн Николка хайнгадуухан өгүулэх зуур маргааш гэр лүүгээ утсан хулд загастай илгээмж яаж явуулах тухайгаа бодож байжээ. Бас маргааш нойроо сайн авч, саяхны ядаргаатай аялалд алжаасан биеэ унтаж амраах хэрэгтэй.
Гэгэл ханатал унтах боломж гарсангүй. Өглөөний долоон цагт нэг хүн хаалга тогшлоо. Дарья Степановна хаалгаа тайлж өглөө. Махотин орж ирлээ. Тэрээр аяны байдалтай хувцаслажээ. Лоовууз, урт түрийтэй сөөхий өмсөж, үстэй бээлийгээ сугавчилсан харагдана.
—Босоорой, Родников, чи юу гээд унтаад байна?
Николка толгойгоо өндийлгөн Махотин руу гайхан харж,
Унтахгүй яах болж байна? гэв.
Яах юу болж байна гэж? хэмээн Махотин мэл гайхаж, - Чи чинь өнөөдөр суурь руу явах ёстой шүү дээ, би нохдоо хэзээний хөллөчихөөд байна гэлээ.
—Ямар суурь руу? Би хоёр хоногийн дараа л санаатай байгаа.
Залуу, чи юу ярина вэ? гээд Махотин Дарья Степановнаг гэрчид татах мэт түүн рүү эргэлзсэн харцаар эргэж хараад, - Өөрөө явна гэчихээд, одоо болохоор хоёр хоногийн дараа гэж байх юм хэмээв.
Махотин ногоортлоо ууснаасаа болоод бантан хутгаж байна гэж санаад Николка аажуухан босож өмдөө өмсөөд,
—Саша ах, та нэг л будлисан шиг байна, эсвэл танаар нэг нь доог хийсэн байх. Би дөнгөж өчигдөр Среднийгээс ирсэн, үхтлээ ядарсан, одоо нойроо ч олигтой авч ханаагүй, гэртээ ч захиа бичиж амжаагүй байна... гэж инээмсэглэн өгүүлэв.
Махотин заасан сандал дээр суунгаа малгайгаа авлаа.
—Тийм үү, залуу... бүх юм тодорхой боллоо, энэнээс хойш дарга нарыг шүүмжлэхээ болих вий. Васька өчигдөр хурлын дараа чамайг өглөө эрт сүрэг рүү явах гэж байгаа гэж хэлээд надад бүр томилолтын үнэмлэх бичээд өгчихсөн. Энэ байна хэмээн Махотин нэг цаас үзүүлээд,— Тэгвэл маргааш явцгаах уу? Би чаргаа зассан гээд Шумковт хэлчихнэ, нохдоо суллах уу, тэгэх үү? гэв.
—Хэрэггүй ээ, Саша ах минь. Нохдоо суллах хэрэггүй, өнөөдөр явцгаая. Би одоо ундаа уучихаад гэртээ захиа бичнэ, тэгээд дэлгүүрээр орж, манайханд гар цайлгах юм авцгаая, өөртөө ч замын хүнс авах хэрэгтэй тэгээд явцгаана... Дуртайяа явна! гэж Николка түргэн хувцаслах зуур өгүүлэхдээ сүүлчийнхээ үгийг Махотинд бус, дотроо ад үзэж байгаа Шумковт зориулсан ажээ.
Арван хоёр нохой хөллөсөн хөсөгтэй хоёр хүн үд дунд тосгоны эзгүй гудамжаар манарган өнгөрч тундр лүү гараад, бараа төдийхөн харагдах Маяканы уулын зүг алслан одлоо. Хөтөч Махотин тун урамтай яваа нь Маяканыг хүрэн хүртэл чарганы сайхан дагтаршсан замтай, тэнгэр цэлмэг, жавартай байгаагаас болсон төдийгүй гол нь Родников гар гарган дайлж шарыг нь тайлуулж, толгой ангалзаж байсан өвчнөөс салгасанд ийхүү хөөрч, тэртэй тэргүй жигдхэн хурдалж яваа нохдоо хөгжилтэй авч яльгүй гуншаа дуугаар чүүлнэ.
—Хэй-хэй! Хэй-хэй! Нухад минь! Яаж ийгээд! Яаж ийгээд! Нухад минь!
Николкагийн сэтгэл бас баясан хөдөлжээ. Хөөсөрсөн тэнгисийн мандал дээгүүр суудлын хөнгөн завиар харвасан мэт хийсгэж, моторт завь нь жижигхэн цагаан давалгаан дээр үе үе оволзон харайж явах шиг түүнд санагдаж, тэр тэнгисийн эрэг алсад хүвэрсэн дээс шиг бараантан байх шиг, түүний цаана египетийн буурал пирамид лүгээ адил уулс сүмбэрлэн харагдана. Тэрээр төвөөс ямар ч хоргодох харамсах юмгүй гарсан агаад Шумковт муу санах өчүүхэн төдий ч гомдлын ор мөр байсангүй. Учир нь Николка гэртээ захиа бичиж амжсан, дэлгүүрээс авна гэж санасан юмаа бүгдийг нь авсан учир Шумков энэ удаа өөрт нь ямар нэг хор хүргэж чадаагүй хэрэг. Ер нь ч төвд өөр хийх юм байгаагүйн гадна мань хүн бригадынхаа нөхдийг үнэхээр санаж, тэдэнтэйгээ уулзахсан гэж мөрөөдөж яваа билээ. Николка чухам үүний учир одоо инээмсэглэж яваа ажээ. Тэрээр яаж бригад дээрээ ирж, Аханяд тамхины хайрцаг, Костя Долганов хоёрт тус бүр саравчтай малгай, Фока Степановичид соруул, Афоняд тонгорог, Улитад өнгө алагласан өлбөн, хэдэн мод хар цэмбэ... энэ тэр гээд хүн болгонд яаж бэлэг өгөхийгөө төсөөлөн бодлоо.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 91 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited