#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.17 8:16 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 91 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: May.31.14 4:50 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
МОНГОЛ УНШИГЧ ТАНАА
Миний бичсэн номууд, түүний дотор ах дүү Монголын уншигч авгай нарт толилуулан буй энэхүү «Их нүүдэл» нь 3өвлөлтийн хамгийн сайхан, хамгийн догшин нутгийн нэг Алс Дорнодод зориулагдсан болой. Би захидлын баатруудынхаа нутгийг зориуд ингэж сонгож авсан бус, харин хувь заяа минь ийм байжээ. Яагаад гэвэл «Их нүүдэл»-ийг бичихийн өмнө би өөрөө амьдралын замаар их нүүдэл суудал хийсэн билээ.
Би 1947 онд Хабаровскийн хязгаарын Амар мөрний Комсомольск хотод төрсөн хүн. Зургаан настайдаа хойт эцэгтэй болсон минь нүүхийи дон нөхцсөн хүн таарчээ. Манайх төдөлгүй Амар мөрний эргээс Номхон далайн хөвөө рүү нүүсэн боловч Владивосток, Уссурийск хотод төдийгүй Приморскийн хязгаарыг хөндлөн гулд сэлгэн нүүгээд суурьшиж чадалгүй атар газар эзэмших үед Казахстанд хүртэл нүүж ирсэн аж. Гэтэл тун удалгүй хойт эцэг Алс Дорнод руугаа буцахаар шийдэж хувь заяа биднийг Якут руу, эхлээд Алданд, дараа нь Индигиркад алтны артельд хөтлөн иржээ. Би тэр үед нас арав хүрч алт зайлах ажил хийх болсноор амьдралдаа анхныхаа цалинг авч, ээждээ баяр бахархалтай авчирч өгсөн билээ. Ээж минь тэр мөнгөөр надад костюм, зургийн аппарат, буу авч өгсөн юм. Би хожим анчин болсон нь чухам тэр буутай их холбоотой.
Дараа нь манайх Индигиркээс Магадан мужид Агнуурын тэнгис рүү нүүж ирлээ. Энэ үеэс гэрийн дотор эв задарч, хойт эцэг бид хоёр хэл амаа олж чадахаа больсон учир би хэдийгээр насанд хүрээгүй ч гэсэн гэрээ орхин одож цаа үржүүлэх, загас агнах үйлдвэрлэл эрхэлдэг «Лениний туг» хамтралд ажилд орсон юм. Долоон жил цаа маллах, ан гөрөө хийх, загасчлах ажил хийхийн хамт шулэг, өгүүллэг бичиж «Рассвет Севера» (Умрын гэгээ) хэмээх орон нутгийн сонинд нийтлүүлдэг байлаа. Анхны минь өгүүллэг тэр сонинд нийтлэгдэхэд би арван долоон настай байжээ.
Хугацаат цэргийн алба хаасны дараа Магадан мужид ажилд орж барилгын хэд хэдэн мэргэжил эзэмшлээ. Энэ зуур бичих зохиох ажлаа үргэлжлүүлэхийн хамт бие даан боловсрол мэдлэгээ дээшлүүлсээр байлаа. Хожим Приморскийн хязгаарын Уссурийск хотод щилжин ирж, төмөр замд ачигч хийж байгаад Их Уссурка голын хөвөөнөө орших Вострецово хэмээх тайгын гацаанд суурьшиж анчин боллоо. Ингэж явахдаа амьтны хүрээлэнд зориулан араатан барьж явсан удаатай. Төдөлгүй Алс Дорнодын нэртэй барчин Игнат Трофимовт шавиар орох нь тэр. Трофимов багшийг тэтгэвэрт гарсны дараа би өөрөө бригад зохион байгуулж манайхан арван найман бар барьсан билээ. Амьдралын үндэс гэгдэх домогт хүн орхоодой өвсийг эрж түүж, мэргэжлийн анчин болж явлаа. Чухам энэ үеэс цаатангуудын тухай «Их нүүдэл» номоо бичсэн бөгөөд түүнийг 1982 онд «Современник» хэвлэлийн газар хэвлэн гаргасан юм. Энэ ном маань Хабаровскийн комсомолын шагнал, Бүх Холбоотын уран зохиолын М. Горькийн нэрэмжит уралдааны нэгдүгээр зэргийн шагнал, ЗСБНХУ-ын Зохиолчдын эвлэлийн К. Фединий нэрэмжиг. шагналыг тус тус хүртсэн болой.
1985 онд «Современник» хэвлэлийн газар «Барчид» хэмээх миний хоёр дахь номыг хэвлэсэн. Би одоо гурав дахь номоо дуусгаж байна. Үүнийгээ одоогоор «Онгон шугуй» гэж нэрлээд байна. Миний уран бүтээлийн сэдэв бол Хүн Байгалийн харьцаа, Хүн Хүнтэйгээ харьцах асуудал юм. Манай Гариг дээр Энх тайвныг сахин хамгаалах, Байгаль дэлхийгээ хайрлан хямгадах эгзэгтэй хурц чухал хоёр асуудал өнөөдөр бидний өмнө тулгараад байна. Энэ хоёр асуудлыг оюун билгээс урьдаар Нинжин сэтгэлийн хүчээр шийдэх ёстой болжээ гэдэгт би хувьдаа итгэл төгс байнам. Хүмүус албархах, ухаархахаа өмнөө барьж Нинжин сэтгэлээ илт нуун ичингүйрдэг болсон нь хачирхалтай. Чухамхүү Нинжин сэтгэл л биднийг зэвсэглэлээр хөөцөлдөхөөс ч аварна, эх болсон дэлхийгээ мунхагаар цөлмөн суйтгэхээс ч аварна. Нинжин сэтгэлтэй байна гэдэг бол орчин тойрондоо юу болж байгааг хий харж уяран уймрахын нэр биш, энэ бол эх болсон дэлхий дээр хүн ардын энх амгалан, аз жаргалтай, ашдын сайхан амьдралд саад тотгор болж байгаа бүхний эсрэг эвлэршгүй махран тэмцэхийн нэр. Миний үзэл бодол энэ. Энэ үзэл бодлоо би хэзээ ч хамгэалсаар байсан, хамгаалсаар ч байх болно.
Зохиол бүтээл нь гадаад хэлнээ нийтлэгдэнэ гэдэг зохиолчийн хувьд баяртай хэрнээ хариуцлагатай хэрэг. Үнэнийг хэлэхэд ах дүү Монголын уншигчид «Их нүүдэл»-ийг минь хэрхэн таашаах бол, хэлэх гэсэн санаа маань өнөөгийн монгол түмний ухаан бодол, зүрх сэтгэлийн нандин чавхдасыг хэр хөндөх бол хэмээн сэтгэл догдлон байна.
Монгол уншигчдын сэтгэлийн чавхдасыг өчүүхнээ боловч хөндвөөс би бээр нэгэн жаргал эдлэх билээ.
А. Буйлов


Top
   
PostPosted: May.31.14 4:55 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
АНД НӨХӨР АНДРЕЙ НИКОЛАЕВИЧ ЛЕБЕДЕВТЭЭ ЗОРИУЛЪЮ
Николка онгоцны цонхонд наалдан доошоо хучлэн харваас цасанд хучаастай байшингийн дөрвөлжин цагаан дээврүүд далавчин доогуур жирэлзэн өнгөрч байна. Мотор чих дөжрөм нүргэлж хөнгөхөн онгоц үл мэдэг чичирхийлэн, Николкаг энэ л номин хөх тэнгэр мэт уудам бөгөөд үл таних ертөнц рүү төрсөн гэрээс нь салган одох бүлгээ.
Бараан далавч тосгоноос улам улам өндөрлөн алсалж, юу юугүй байшингууд шүдэнзний хайрцаг, цэнгэлдэх хүрээлэн цар таваг, сангийн аж ахуйн муруй саруй замаар эмжүүлсэн тариалангийн талбай үрчгэр захтай цагаан даавуу лугаа болон жижгэрээд ирлээ.
Тариалангийн талбай дэвтрийн хуудас мэт жижигхэн болж тэртээ ард цайран хоцроход Николка өөрийнхөө байшинг ялгах битгий хэл бүхэл тосгоноо арай ядан олж харав. Хэсэгхэн зуурын дараа тэрхүү бараа ч цэнхэр униарт уусан хараанаас алдархуйяа мань хүн ганцаараа, ор ганцаараа үлдэнэ дээ...
Николка бүрхээд ирсэн нулимсаа тэвчин баривч сэтгэлд нь гуниг, түгшүүр хослон, өөрийгөө ч өрөвдмөөр болж ирснээ ээжийгээ бодоод элэг нь эмтэрч төрөлх дотно дүр нь нүднээ илхэн, уйлагнаж үглэсэн дуу нь чихнээ тодхон сонсогдоод явчихав.
«Хүү минь дээ, тэр цаатангууд руу явж яах нь вэ дээ, тэнд очоод архичин тамхичин л болно шүү дээ. Замарч гүйцнэ дээ... Эхийгээ өрөвдөж үзээч дээ...»
«Архичин ч болохгүй, замаа алдаж замрах ч үгүй. Ээж минь, битгий уйл... Би захиа дандаа бичнэ. Баавгайн доньд явуулна. Баавгайн доньдыг Монголд хоёр үхрээр сольдог гэж ярьцгаадаг. Ходоодны хамгийн сайн эм тэр шүү дээ. Ээжээ, битгий уйл л даа. Би ямар жаахан хүүхэд биш...»
«Хүү минь, чи эцэгтэйгээ эвлэрэхсэн дээ? Одоохондоо балчир байна, дахиад жаахан тэсээч дээ!»
«Ээж минь, тэр чинь надад эцэг биш! Тэр чинь гүзээлсэн нударган! Таны түүнтэй ингэж лайгаа эдэлж байгаа чинь шал дэмий хэрэг, цаадах чинь таны нүүрэн дээр л янз бүрийн авгай нарт сүй тавих гэж яваад байсан шүү дээ. Гэтэл та тийм амьтантай толгой холбож, унтах гэж хурхирах, идэх гэж шал шал хийхийг нь чагнаж, өөдгүй царайг нь ширтэж, юм болгон дээр ая тал засаж, өөрийгөө доромжилж байх юм...»
«Би дасчихсан юм, хүү минь. Бид чинь титмэн дор гэрлэсэн улс. Түүнээс тасална гэдэг нүгэл...»
«Эхнэр нь амьд байхад өөр юмтай сүй тавих гэж харайлгах нүгэл биш үү! Нүгэл биш юм биз дээ?!»
«Түүнийг бурхан мэдэг, эрлэгийн шүүх дээр тэр өөрийнхөө нүглийг хариуцах болно, харин би бол бурхны хилэнг яавч хүргэхгүй, хүү минь... Би тэснэ... За чи минь л архи битгий уугаарай, тамхи битгий татаарай, хөзөр битгий тоглоорой, ээ бурхан минь... Энэ чинь нүгэл шүү, санаж яваарай! Чи бурханд сүсэглэх биш, гэхдээ дотроо бодож болгоож явдаг юм шүү... Би чиний төлөө мөргөдгөө мөргөнө... Тэр газар салхи савирт авахуулчих вий, ядарч зүдрэх вий, болох болохгүй хүнээс хол явайрай... Бурхан тэнгэр аварч өршөөх бoлтугай!..»
Мотор гоморхон улина. Тэртээ доор гүн их тайга хар нэхий дээл эргүүлэн дэлгэсэн мэт харагдах агаад энд тэнд нь байгаа жижиг балчиг нуур усыг туг туг цагаан үс гэлтэй.
Хойт эцгийнх нь духан дээрээ үнсэн саарал үүтэй цатгалан хүйтэн царай Николкагийн нүдэнд харагдах шиг болов.
«Миний үгэнд орохгүй гэж байгаа бол яв л даа яв. Би чамайг сайн үйлсэд л сургаж байсан! Таван жил хооллож, хувцаслалаа! Гэтэл чи мрний ачийн хариуд ингэж талархаж байх шив дээ?»
«Тав биш дөнгөж хоёр шүү дээ: би биеэ даагаад нэг жил ажиллачихаад байна. Аргалж чаргалж байгаад өгчихсөн өнчин хүүхдийн чинь газар би хоёр жил болсон шүү дээ, мартчихаа юу? Би харин мартаагүй шүү! Би бүх юмыг санаж байна! Намайг өөчлөхийн хэрэггүй, би чамд өрөө төлнө, ажил хийж мөнгө олоод сохор улаан мөнгө дутаахгүй төлнө!..»
Николка онгоцны цонхны хүйтэн шилэнд духаа наасанд гунигийн сэтгэл нь дургүйцлээр солигдон «Ажил хийж мөнгө олоод түүнд гуйвуулж, за май! гэж өгчихөөд ээжийгээ татаж авна даа...» гэж бодогдов.
«Хүнд битгий итгэж бай, чи миний төрсөн хүү биш ч гэсэн би чамайг терсөн үр шигээ хайрладаг, миний үгэнд ор л доо, ор! Би чамд сайныг л хүсэж байна. Хүн гэдэг цөмөөрөө хулгайч нар, хуурч мэхлээд л мулзалчихна шүү дээ. Чи итгэмтгий хүн — тэр чинь муу, чи бас хэдэр — тэр ч бас муу. Чимээгүйхэн, байгаа байхгүй пь мэдэгдэхгүй амьдрах хэрэгтэй. Улааны газар улаан, шарын газар шар болж аргадах цагтаа аргадаж, агсрах цагтаа агсарч явах хэрэгтэй гэдэг үгийг мэдэх үү? Ухаантай улс үеийн үеэс гагцхүү ингэж л амьдарч ирсэн. Гагцхүү ингэж... Ээжийгээ харахгүй юу, бүх насаараа хүний төлөө шогшоод байсан, одоо хар, өвчин эмгэгт баригдаж хатаж хагшсан нэгэн болж шүү дээ...»
—Хөөе, залуу! хэмээн хэн нэгэн хүн мөрнөөс нь аяархан татав.
Тугалан малгайтай, хар нэхий дээлтэй, өлбөн шигтгэн хээлсэн сөөхий гуталтай өндөр эр өөриймсөг инээмсэглэн,
—Чи минь манайд мужаан хийх гэж яваа юм биш биз? гэж хашгирав.
Николка өөрийг нь том хүн гэж андуурдагт дасчихсан болохоор сайхь асуултад гайхширсангүй. Насандаа баймгүй чацтай, сэргэлэн хөнхөр хүрэн нүдтэй, хуучирсан хүрэм духаж, хөлдөө том модон хайрцаг тавьсан бие чийрэг энэ залууг мужаан биш гэхийн газаргүй.
—Үгүй ээ, би мужаан биш! хэмээн толгой сэгсрээд,— Буга маллах санаатай! гэж Николкаг хариулахад үл таних хүн хөмсөг зангидан,
—Буга ий? Чи чинь тэр амьтныг үгүйдээн үзсэн юм уу? гэлээ.
—Үзсээн! гэж Николка нотлон дохив.
Үл танйх хүн урамшин сэргэж,
—Эр хүн! Энэ их сайн хэрэг! Бидэнд цаачин ёстой нэг ийм хэрэгтэй гэж хашгираад улаан ороолт чанга ороосон хоолойнхоо дээгүүр гараараа занган үзүүлэв.
Тэр хүн цааш нь ярьсаар байсан боловч Николка үгийг нь үл сонсон уруул амных нь хөдөлгөөнийг алмайрсхийн харж дэмий л толгой дохин суулаа.
Төдөлгүй цаадах нь зүүрмэглэхэд Николка сая нэг амарч санаа алдаад дахин онгоцны цонхоор юм харав. Ола гол тэртээ зүүн дор хоцорчээ. Онгоц армаг тармаг модтой намхан толгодын дээгүүр нисэж явах бөгөөд урд нь шовх шовх цагаан оргилтой уулс харагдана.
«Тэнд, энэ уулсын чанадад юу байгаа бол? Газар нутаг нь ямар бол? Хүн ард нь ямар бол?..»
Николка гал ус„ зовлон, гарцаагүй үхэл рүүгээ явж байгаа юм биш биз, хүмүүс гэдэг чинь үнэхээр хорон санаатнууд байж, тoлгойгий минь эргэтэл хуурч мэхлээд тонож мулзалчих юм биш биз?..
Цайвалзах шовж уулсын цаанаас хараа алдаж нүд гялбам уудам цагаан цөл мэлтийн гарч ирлээ. Тундр, жинхэнэ тундр ч лав энэ мөн гэж Николка таамаглав. Тэрээр энэ цаст хөодийгөөс бугын сүрэг, нохойн хөсөг эсвэл үгүй ядахдаа мал амьтны ямар нэг мөр олж үзэх санаатай сэтгэл догдлон сониучирхаж, орчныг эргүүлж тойруулж хсарсан боловч цэлгэр уудам тундр цэвэрхэн цагаан цаас шиг гялалзан цайраад мань хүн хурц хараагаа дэмий хүчлэн ядрааснаас цаашгүй.
Хориод минутыи дараа ганц нэг өнчин мод арзайн үзэгдэж эхэлснээ цаашлаад хэсэг бусаг, төгөл төглөөрөө нэмэгдэн тодорсоор» төдөлгүй цагааран туузрах голоор хоёр хуваагдсан өтгөн ойн өргөн зурвас онгоцны далбаан доогуур бараантан тодорлоо.
Хүчирхэг мотор жигдхэн нүргэлж, онгоцны сүүдэр жижигхэн цэнхэр щарцаа мэт тэртээ дор жирэлзэн гулсана. Тэгтэл ч газар тэнгэрийн савслаганд тэнгисийн ус бараантан гялалзлаа. Онгоц алгуурхнаа доошлоход зорчигчид суудал дээрээ яаран өндөлзөв. Николкагийн зүрх догдлон дэлсэж эхэллээ. Онгоц улам улам доошилсоор. Цана чарганы мөр сүлжилдсэн урт эгц дэнжийн дээгүүр өнгөртөл онгоцны далавчин дороос сүрэг бор шувуу дүрхийн нисэв! үү гэлтэй бяцхан суурин гараад ирэх нь тэр. Онгоцны далавч далбилзан нэг огцом эргээд газардахаар шулуудлаа.
Жижигхэн талбайн захад төмөр торхнуудын ойролцоо хүмүүс бужигналдах агаад тэднээс холгүйхэн чарга хөллөсөн хул морь зогсоно. Цаахантай нь нарийхан урт чарга, хөллөгөөший сахлаг ноход цасан дээр хэвтэнэ.
Зорчигчид ачаа юмаа санд мэнд эмхэлж гарахыг яаравчлав. Гаднаас хүмүүсийн дуу алдах, инээх, нохдын боорлон хуцах, хөдөлгүүрийн пад пидхийх чимээ холилдон сүлэлдэн сонсдюно.
Николка онгоцноос хамгийн сүүлд гарлаа.
Хүмүүсийн нэг хсэсэг нь угтах хүнээ угтчихаад тосгоны зүг хэдийн хөдөлсөн байхад олонх нь Николкаг сониучирхан харж гэндээ зогссон хэвээр ажээ. Мань хүн ичингүйрэн зогтусаж, тэднийг яахаа мэдэхгүй тойруулан харахдаа «Хүмүүс цөм хулгайчид. Залишна ч, мулзална ч...» гэсэн үг санаанд нь оржээ.


Top
   
PostPosted: May.31.14 5:59 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 878
Сайхан зохиол шүү.2-р ном нь Барчид гэж байгаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.31.14 12:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Уншиж байсаан
Дажгүйшүү

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Jun.01.14 2:59 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Николкаг мужаан гэж андуурсан шөгөө эр өөр нэг хар малгайтай дөмөгхөн нэхий дээлтэй өндөр бор камчадал хүнтэй ярилцаж харагдана. Тэд Николка руу байн байн харах ажээ.
«Миний тухай л ярьцгааж байгаа биз» гэж бодсон нь үнэн болов.
Камчадал эр түүн рүү дөхөж ирээд нэг их ёсорхолгүй гар барьж,
—За сайн уу, хөвгүүн! Манайд мал маллахаар ирэв үү? Естой сайн эр байна! гэснээ асуух, ятгах хоёрын завсар,— Ээ дээ, эргээд л зугтчих байх даа! хэмээн үнэн цагаан сэтгэлээр инээд алдаж,— Намайг Иннокентий Степанович гэдэг, хамтралын аж ахуйн эрхлэгч гэж өөрийгөө танилцуулаад,— За тэгээд нэр алдар хэн билээ? гэж асуув.
Николка овгоо хэллээ. Иннокентий Степанович түүнийг өөриймсгөөр сугадан жим дээр гарцгаав.
Родников гэнэ ээ, Булагт гэсэн са йхан овог байна. Манай сууринд Малахитов — Ногоолин гэж бий, Серебров — Мөнгөн гэж бий, одоо Родников бий боллоо. Тэгэхлээр, сайхан залуу минь, чи өнөө шөнөдөө манайд хоно, маргааш чамайг манай дарга авгайтай уулзуулъя, тэгээд хэрхэхийг шийднэ биз. Бидэнд малчин ёстой хэчнээн хэрэгтэй гээч! Маллая хариулъя! гэх хүн байхгүй мөртлөө мах гэхээр цөм л алив, алив гэх юм.
Иннокентий Степановичийн араас Николка гүйцэж ядан алхлав. Том хүнд хайрцаг нь сав л хийвэл доод булангаараа цас гударч, жимийн хажуугаар гүнзгий шан татна. Николка энэ сайхан зантай эрийнд хонохгүй гэх юмгүй боловч юунаас урьд Дарья Стешановна Беляевагийнд очиж түүнд захиа дамжуулах ёстой билээ.
Иннокентий Стёпанович «П» маягийн! нэг давхар байшин руу зааж,
—За хөвгүүн, энэ манай тосгоны эмшэлэг гэж бахархан өгүүлээд,— Тэр улаан тугтай багаинаархан байшин бол тосгоны Зөвлөл. Түүний цаана хүүхддийн цэцэрлэгийн дээвэр харагдаж байна. Клуб тэр байнй, клубийн цаана дотуур байртай сургууль... Манай энд ч аж төрж болно шүү, хөвгүүн минь, хаашаа л харвал цэлийгээд. Мөөг, жимс, ан ав, цаа буга гээд манайд бүх юм байна, гагцхүү гараа хумхиад суугаад байхгүй л бол болох нь тэр.
Тосгон гэж ердөө л ганцхан гудамж ажээ. Зүсмэл дүнзэн байшингуудынх нь хэмжээ дамжаа ч адилхан, цөмөөрөө шавардлагагүй, цөмөөрөө занар чулуун дээвэртэй, салхи бороонд хагшиж гөлийсөн шоо шиг ажээ. Хашлагагүй гүүр нь харагдаж байгаа нарийвтар голын цаана тосгоноос зайдуухан аж ахуйн гэлтэй хэдэн байшин сав байх ажээ. Шулуухан өргөн гудамжны цаад зах нэвт шувт харагдана. Бараг л байшин болгоны гадаа арваад арваад нохой уяатай, нохдын дэргэд урт нарийхан чарга алба шиг байна.
—Өө, бид хоёр ч хүрээд ирлээ.
Иннокентий Степанович үүдний өндөр довжоонд тулж ирээд Николкаг эхэлж ор хэмээн гар сунган урив. Николка хайрцгаа газар тавиад бишүүрхэн ханиалгав.
—Ор, ор. Ичиж зовохын хэрэггүй.
—Ичиж зовсон юм алга аа. Харин би эхлээд Беляевынхыг олж захиагий нь өгөх хэрэгтэй байна.
Иннокентий Степанович гайхшран,
—Чамд чинь ямар Беляевынх хэрэгтэй байдаг билээ? Энэ тосгон ерөөсөө л Беляевынх, Даниловынх, Фроловынхноор дүүрэн шүү дээ, би гэхэд л бас Беляев шүү дээ гэв.
—Дарья Степановна Беляеваг олохсон.
—Тэр чинь миний эгч шүү дээ хэмээн Иннокентий Степанович бүр ч гайхшран өгүүлээд,— Чи түүнд ямар захиа авчраа вэ, арай Лешкагаас биш биз дээ? гэлээ.
Николка баярлан,
—Лешкагаас, Лешкагаас гэж толгой дохиж гарав.
—Дарья эгчийнх хажуугийн байшин, тэр байна. Алив явъя, би чамайг хүргэж өгье, тэднийх жигтэйхэн зуудаг ноходтой... Манай зээ гэж мөн золиг шүү! Ямар ч байсан захиа биччихжээ. Үгүй ер! Өөрөө ирнэ гэхгүй байна уу? Тийм л лазан даа!.. За тэр ч яах вэ. Захиа өгүүлсэн нь яамай даа, эхийгээ баярлуулдаг.
Дарья Степановна гэж хав хар үстэй, мөн тийм хар нүдтэй, дугараг царайтай намбагар авгай зочдыг сайхан зантай инээмсэглэн угтаж, гэртээ урьж оруулаад тэр даруй идээ будаа зэхэх гэснээ Николка тун саяхан хүүтэй нь цуг ажиллаж байсан, тэгээд түүнээс захиа авчирсныг сонсонгуут гараа алдлан дэлгэж,
—Ээ, бурхан төр минь! Алив захиагаа, алив алив... гэж уулгалав.
Авгай тасалгааныхаа голд зогссон хэвээрээ захидлыг уншиж эхлэв. Тэрээр сайхан угааж индүүдсэн хар ногоон өнгөтэй үстэй даавуу халаад өмсөж туулайн арьсаар хажсан зөөлхөн илгэн шаахай хөлдөө углажээ.
Николка тасалгааг сэмхэн тойруулж харав. Зүүн буланд угаагуур, түүиээс баруун тийшхэнээ цагаан хөшигтэй цонх, цонхны урд цэвэрхэн цэнхэр хулдаасаар бүтээсэн хоолны ширээ байв. Ширээний баруун гар талд нөгөө нрөө рүү орох цэнхэр хилэн хөшиг татсан хаалга байна. Мөлчийж шаргалттал нь угаасан шалан дээр гар хий- цийн хивсэн дэвсгэр дэвсжээ. Бүх юм цэвэрхэн, нүдэнд дулаахан.
Захидал ч гэж дээ хуудасны тал хүрэхтэй үгүйтэй богинохон ажээ. Дарья Степановна дорхноо уншчихаад дуусчихлаа гэж үл итгэх мэт хуудасны хов хоосон ар галыг эргүүлж нэг хараад хуудсыг сохор хүн шиг алгаараа илж,
—Ийм л залхуу даа, бүтэн жил захиа хүлээлээ, гэтэл дөнгөж хэдхэн үг бичдэг байна шүү хэмээн харамсан өгүүлснээ,— За бурхны аврал, амьд яваа нь их юм гэв.
Николка оройжингоо Дарья Степановнад хүүгийнх нь тухай ярив. Хүү нь юу өмсөж зүүж яваа, хэн хэнтэй нийлж, хаана хооллож ундалдаг, хэдий хэрийн цалин авдаг барьдаг гэхчлэн авгайд сонирхохгүй юм гэж чухамдаа байсангүй. Николка яагаад ч юм бэ, нэг л мэдэхэд Алексейг өргөн магтаж, түүнд огт байхгүй хувцас хунар тоочиж, бас архи уудаггүй, цалин их авна, хоол унд сайн идэж, өлсөж цангахгүй яваа, зав чөлөөгөөрөө биеийн тамирын танхимд очиж эсвэл ном уншиж өнгөрөөдөг хэмээн ярьж энэ бүхэн авгайн сэтгэлд нийцтэй байгааг үзмэгц бүр даварч гэгээнтэн хүртэл атаархмаар сайхан ач буяныг Алексей л үйлдэж байгаа мэт ярьжээ.
Дарза нь өөрийнхөө тухай, хойт эцгийнхээ тухай, ээжийнхээ тухай ярьжээ.
—Үгүй ер! Ийм нялхаараа байж бараг орчлонгийн хагасыг хэрж бэдэрчихсэн байдаг! хэмээн Дарья Степановна гайхна.
—Тэгэхээр Алма-Атад байсан хэрэг үү? Бас Фрунзед? Тэр байтугай бүр Якутскт очжээ?! Үгүй ер! Чи чинь ингэхэд яваагүй үзээгүй газаргүй хүү юм аа! Ээ, бурхан минь! Хойт эцэг чинь яахаараа ингэж нэг газар тогтож сууж чаддаггүй хүн бэ?
—Биеийн амар, мөнгөний ихийг хөөгөөд л тэр байхгүй юу! гэж .Николка тоомжиргүй өчив.
—Ээ, тэнэг толгой! Ээ, тэнэг толгой! Амар олдох их менгө гэж байх уу даа? Байдаг юм бол өөрөө л түүнийхээ мөрийг хөөвөл барав шүү дээ, гэрийнхнийгээ тэгж зовоохын хэрэг юу байна? Байрандаа байсан чулуу хүртэл хагтана гэж ярьдаг ч талаар биш шүү. Харин хорвоогоор тэнээд эхэлбэл эцсийнхээ хэдийг л үрэн таран хийгээд дуусна. Чиний хойт эцэг ч үнэхээр тэнэг хүн юм аа. Бас нэмэрт нь хэрцгий! Нялх хүүхдийг сургуулиас нь гаргаж, туйпуу шавар зөөлгөнө гэнэ ээ. Шөнө болохоор заваарна... Хэрцгий этгээд биш гэх үү! Бас тэгээд цахилгаан гамна гээд ном уншуулахгүй?гэж байгаа... Ээ, бурхан тэнгэр минь! Ямар хүн гэж ийм амьтан байдаг байна аа? Чи түүнээс холдсон чинь зөв байна. Харин муу ээж чинь л одоо санаа нь зовж байгаа даа... Ээжийгээ өрөвдөхгүй юм уу?
Өрөвдөлгүй яах вэ гэж Николка үнэнээ хэлээд доошоо харав.
За яахав, гайгүй хэрэг. Том болж авгай авчихаад ээжийгээ өөр лүүгээ авахгүй юу... гэж авгай Николкаг тайвшруулаад,— Ээжийгээ мартаж болохгүй... Чи харваас сайн хүү бололтой, үгүй тэр, манай Лешкагийн тухай сая худлаа хэлж байгаагий нь. Тун бэлэн зэлэн ярьсан шүү, золтой л үнэмшчихсэнгүй. Никифоров хэдхэн хоногийн өмнө түүнийг Олад харсан байна билээ, надад ярьсан... Манай тэр замаа алдсан амьтан, хар архичин. Долдугаар ангиас сургуулиа хаячихсан. Дэггүйтнэ, тамхи татна, архи ууна. Тэгэхээр чинь яаж ном үзэх вэ дээ? Эцэг нь л архи гудруулж сургасан хэрэг. Өөрөө ноднин өвөл архинд түлэгдэж үхсэн. Одоо хүүгээ өөрийнхөө зам руу л чангаагаад байна, хорин настай хархүү гэхэд хорголын чинээхэн ухаантай. Улсын хүүхэд, хүүхэд шиг л хүүхэд байх юм, намайг ч бурхан тэнгэр залхааж дээ...
Чийдэн гурвантаа анивалзлаа. Дарья Степановна Николкад ор засаж эхлэв.
—Арван таван минутын дараа гэрэл унтарна, манай эндхийн цахилгаан станц дөнгөж арван хоёр хүртэл ажилладаг юм, хагас сайнд бол нэг цаг хүргэнэ. Гадагш гарах хэрэг болбол ноход руу бүү ойртоорой, чоно л гэсэн үг шүү. Эзэнгүйдээд бүр галзуурцгаагаад байгаа юм, Иннокентийд л өгөхөөс биш.
Шөнө. Тунгалаг тэргэл сар цонхоор гунигтайхан шагайж Николкагийн орны урд шалан дээр дөрвөн мөнгөлөг дөрвөлжин үүсгэжээ. Тасалгаан доторх юм болгон тодхон харагдана. Нам гүм. Ханын хуучин годилт цаг үл мэдэг хяхтнан чаг чиг цохилно. Орчинд өөр ямар ч анир чимээ алга. Дүлий саран цонхоор шагайсан хэвээр. Тэгтэл суурингийн зах руу бололтой нэг нохой глнихран улин хуцаж эхлэхүйеэ хоёр дахь нь түүнд дуу нгч, гурав дахь, дөрөв дэх нь залган авч хоромхноо олон нохдын аймаар муухай дуу анир чимээгүйг түйвээн бусниулах нь тэр.
Николка хөнжил дотроо атиран хэвтэж байхдаа сарны энэ туяа шиг хүйтэн цийлгэр орчлонд хүчин чадал дорой ор ганцаар, хөөрхийлөлт нэгэн болохоо гэнэт хүчтэй мэдрэв. Зүүрмэглэх зуур нүдний нь өмнө нэг жижиг- хэн хар цэг харзгдсаар харагдсаар аажмаар томрон нүсэр том араатны нүд болон хувирав. Үл цавчлах тэр нүд цээжнийх нь хөндий рүү сүвлэн голд нь ортол нэвт ширтэн хамаг л хүч тэнхээгий нь агдлан хөлдөөж байлаа. Николка айсандаа энэ аймшигт хүйтэн нүднээс зугтаан босон харайх гэсэн боловч саа өвчин туссан мэт өчүүхэн төдий ч хөдөлж чадсангүй. Гэтэл сайхь нүдний хүүхэн хараа улам томрон эргэлдэж, хурд нь нэмэгдсээр гэр хуйларсан эргүүлэгтээ од, сар, Николкагийн хөшиж агдсан биеийг хуу татан орууллаа. Энэ хар дарсан муухай зүүдний завсраар нохдын гаслантайгаар улин хуцах, чаг чиг хийх цагийн цохилт, «Миний үгэнд л ор л доо, чи ор. Хүмүүс — хулгайч нар, хүмүүс — хулгайч нар. Залилна ч, мулзална ч... чи ч залилна даа, залилна...» гэх хойт эцгийн ёозгүй дуу холилдон сонсдоно. Аяархан шижигнэх чимээнээр Николка сэрлээ. Нүдээ нээгээд чимээ чагнав. Гал тогооны өрөөнд нэг юм шарж байгаа бололтой, пийшинд мод чад чад дуугараад урамтай ноцно.
Дарья Степановна унтлагын өрөө рүү шагайгаад,
—Өөрөө сэрчихлээ, эр хүн! Би уул нь чамайг сэрээх гэж байсан юм. Нүүр гараа бушуухан угаагаад өглөөнийхөө ундыг уу. Би чамд шинэхэн сагамхай загас баахныг шарчихлаа. Контор луу хүний цөөн дээр эртхэн оч. Манай дарга Наталья Петровна Иванова гэдэг камчадал хүүхэн бий. Хуучин нягтлан бодогч байсан юм. Таван жил даргалж байна. Сайн хүүхэн, гэхдээ хүн хамаандлах гэдэг яггүй ажил шүү дээ! Эндхийн ардууд хэцүү шүү, сахилга журамд дасаагүй улс. Дамаан зун их ярвигтай. Өвс хадлан авах, загас агнахаас авахуулаад а? ахуйн түмэн ажил бий, цөмийг нь амжуулах шаардлагатай. Гэтэл харчуулд тэр болгон ямар пад байх билээ? Яг ид ажлын үеэр л архиа гударчихна, тэгээд л нөгөөдүүлтэй чинь дарга л тулалдана даа. Уул нь ч тэр хүүхэн шаггүй шүү, хэнийг яаж номхруулахаа мэднэ чиг, чадна чиг, даан ч хүүхэн хүн юм даа, хөөрхий.
Өчигдөр гуравдугаар суурийн бригадын дарга Василий Шумков тосгонд ирсэн гэж би дуулсан. Түүнтэй ажиллана л гэж хэл, тэгээд хамт яваад өгөхгүй юу.
Дарья Степановна Николкаг хамтралын захиргаа хүргэж өгөв. Ар руу нь зөөлхөн нудраад зоригжуулан,
—За ор ор, бурхан өршөег. Зоригтойхон байгаарай! Ямар чоно руу очиж байгаа биш. Би чамайг Наталья РУУ оруулаад өгөхсөн, даан ч ажлаасаа хоцроод байна гэв.


Top
   
PostPosted: Jun.01.14 3:02 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Захиргааны байшингийн жижигхэн давчуу хонгилд тамхины хөхөмдөг утаа дүүрэн суунаглана. Урт сандал дээр таваи намхан эвен хүн цонх халхлан суужээ. Цөмөөрөө том малгайтай, бугын арьсан бойтогтой, хүн бүрийн өвөр дээр нохойн арьсан том бээлий байна. Харин буланд явган сууж байгаа, хүүхэд шиг давжаагүй нэг өвгөн л европ маягаар хувцаслажээ. Хар эсгийгээр тоноглосон бор эсгий гуталтай, дагтаршиж гүйцсэн саарал хөвөнтэй хүрэмтэй, савхин оройтой уранхай орос малгайтай, түүний өмнөх шалан дээр бэрзээнт хоёр бээлий байна. Өвгөн оготор хар гаанс хөхөх ажээ. Тамхины утаанд суунаглах бор царай нь дутуу хайрсан гамбир шиг агаад пүд нь тэр гамбир дээр эсгээд ором гаргачихсан мэт.
—Сайн байцгаана уу! гэж Николка чанга мэндлэв.
—Сайн, сайн байна уу! гэж сандал дээгүүр зэрэгцэн суусан улс нэгэн дуугаар найрсаг хариу мэндэлцгээгээд орж ирсэн хүнийг юун хүн, яах гэж явааг нь хувцсаар нь таах гэсэн мэт хөлөөс нь толгой хүртэл илт сониучирхан сонжин харцгаав.
Тэгтэл негөө буланд суугаа атигар өвгөн Николкагаас эвенээр нэг товчхон юм асуулаа. Николка гайхшран дал мөрөө хавчив.
—Та районы намын хорооноос яваа юм биш биз гэж асууж байна хэмээн нэг өргөн шанаатай залуухан эвен инээмсэглэн орчуулж өглөө.
—Яагаад районы намын хорооноос байх билээ? гэж Николка гайхан асуугаад,— Би районы намын хорооны хүн биш ээ. Танай энд ажилд орох гэж ирсэн. Дарга дээр орох хэрэг байна гэв.
Өргөн шанаатай залуу эвен Николкагийн ярьсныг өвгөнд орчуулав. Өвгөн ямар нэг зүйлийг зөвшөөрөх мэт хэдэнтэй толгой дохисноо хажуудаа байгаа хаалга руу зааж, дахиад бас нэг юм хэлэв.
—Наташка энэ өрөөнд суудаг юм, харин одоо бол гүүн рүү ороогүй нь дээр гэж байна.
—За яагаад тэр билээ? гэж Николка сэрдхийв.
Өвгөн хүүхдийнх шиг бяцхан хатанги гараа занган
нэг зүйлийг ууртай гэгч нь удаан тайлбарлахад бусад нь түүнийг сонсон инээцгээнэ.
—Мань хүн Наташка муу эм! гэж ярьж байна. Гүүнийг жаахан байхад нь мань эр завиар зугаацуулж, чагас, аньсаар дайлж байсан гэнэ. Одоо том болж дарга болчихоод, ерөөсөө амьтан хүнд амар заяа үзүүлэхгүй, юм болгонд самарч шаазгай шиг хошуу дүрээд, оролцохгүй юм байхгүй. Бас тэгээд нохой зээх шиг харамч амьтан болсон. Агуулах дүүрэн янз бүрийн сайхан юм байхад энэ хүүхэн чамлаад л цаашлаад байна. Мөнгө сард хоёрхон удаа өгнө. Энэ бол маш буруу! Мөнгийг өдөр болгон тавьж өгөх хэрэгтэй. Одоо гэхэд л архи уумаар байна, толгой өвдөж байгаа гэж жигтэйхэн, гэтэл Наташка мөнгө өгдөггүй. Сарын сүүлчээр ир гээд байх юм. Ийм л муухай эм дээ!
Эвенүүд инээд алдсанаа тэр даруй чимээгүй болцгоов. Хаалга нээгдэн цэнхэр ноосон цамц, хар банзалтай залуухан өндөр хүүхэн босгон дээр гарч ирлээ. Бугын цагаан шилбэний арьсаар хийсэн цэвэрхэн дэгжин сөөхий чийрэг хөлд нь чамбай таарчээ. Тэрээр дуугаа хураасан харчуулыг зандрах гэснээ Николкаг хармагц биеэ барьж, түүнийг хэзээний танил хүний янзаар өрөөндөө орохыг урьж дохив.
Цэлгэр тасалгаанд цэвэрхэн, дулаахан ажээ. Цонхны зэрэгцээ тулгаж тавьсан хоёр ширээ байна. Битүү ханын дагуу зөөлөвчтэй сандлууд цувуулан эгнүүлж, баруун талын буланд нь нүсэр төмөр шүүгээ тавьжээ.
Николка хулчийсхийн сандал ирмэгдэн суумар болов.
Дарга хүүхэн түүнийг сонжин ажиглах зуураа яриагаа эхэллээ.
—Манай нөхөр өчигдөр чиний тухай надад ярьсан. Та хоёр нэг онгоцоор ирсэн байна билээ. Чамайг цаачин болох хүсэлтэй гэж ярьсан. Тэр үнэн үү?
Николка бушуухан толгой дохилоо.
—Чи үгүйдээн урьд хожид буга үзсэн хүн үү?
—Үзэлгүй яахав. Тэр ч байтугай унаж үзсэн гэж Николка додигор өчив.
—Өө, бүр тийм үү? За сайн байна. Тэгвэл чамд ямар бичиг баримт байна, түүнийгээ үзүүл дээ. Паспорт бий юу, гэрчилгээтэй юу?
Николка энгэрийнхээ халааснаас сонинд боодолтой юм гаргаж яаралгүй задлаад үнгэгдэж гүйцсэн төрөгсдийн гэрчилгээгээ дарга хүүхэнд хэвлүүхэн барив.
—Хараач, та минь! хэмээн дарга үнэнхээсээ гайхаж,— Чамайг дөнгөж арван тавтай гэхэд ерөөсөө үнэмшмээргүй байна шүү. За, Коля Родников, ямар боловсролтой билээ, хэл дээ? Дөнгөж дөрөв төгссөн гэнэ ээ? Яагаад цааш нь сургуулиар явахгүй, ажил хийж эхэлсэн билээ? Чи чинь эцэг, эхгүй юм уу?
Николка барайсхийн дуугүй суув.
—За яахав. Би чамаас даргархаж асууж байгаа юм биш, зүгээр хүний ёсоор асуусан юм. Чи надад өөрийнхөө тухай товчхон ч болтугай ярьж өгөхгүй юм биз дээ?
Ингэсний дараа Николка хойт эцэгтэйгээ зөрдөг тухай, сүсэгтэй хүлцэнгүй эхийнхээ тухай, мөр шинжээч анчин болох чин хүслийнхээ тухай түгдрэн байж ярив.
Дарга хүүхэн дуустал нь сонсоод,
—За тийм байж, байдал тодорхой байна хэмээн бодлогошронгуй өгүүлж,— Чамайг хоёр хоногоос суурь
руу явуулна. Гэвч тэнд тэсэхгүй байх гэж би айж байна.Манайд орос малчин байгаагүй. Нутгийн улс өөрсдөө цаа маллахаас дургүйлхэнэ шүү дээ. Мал дээр хэцүү,
баргийн хүн тэсэхгүй гэхэд,
—Би зугтахгүй ээ гэж Николка итгэл төгс өгүүлэв.
— Тэнд чинь кино ч байхгүй, мөхөөлдөс ч байхгүй,амтат боов ч байхгүй гэдгийг чи бодоорой. Өвөл майханд сууна, зун нь утаатай урцанд сууна. Идэшний ногоо энэ тэр огт байхгүй, мах загас хоёр л бий.
—Тэр яах вэ, би дасчихна.
— Бас халуун ус байхгүй. Өвөл нь тасхийм хүйтэн,зун нь үүл шиг их шумуултай, за тэгээд эрт босож байх
шаардлагатай... гэв.Николка аанай л,
— Яахав, яахав гэнэ.
—За тийм бол яая гэх вэ? Бидэнд малчид үнэхээр их хэрэгтэй. Яваад үз! Чи сайн цаачин болох ч юм билүү,хэн мэдэх билээ! Сэтгэлд таарахгүй бол буцаад ирээрэй, тосгонд ажил олж өгөмц.


Top
   
PostPosted: Jun.01.14 3:07 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Николка хоёр хоногийн дараа Иннокентий Степановичийн агуулахаас бугын арьсан хөнжил, урт, богинс түрийтэй хоёр хос сөөхий, үстэй оймс, мөн бугын арьгаар хийсэн том бээлий хүлээн авлаа. Энэ сайхан юмсыг шсан гэж бүртгэлд нь гарын үсэг зурчихаад, тэр даруй хүйтэн агуулахад эсгий гутлаа тайлж, зөөлөн дулаахан оймс өмсөж, хатаж хорчийсон сөөхийг чихэж углав. Тэгээд шагайн тус буй суран олмыг оломлох л үлдлээ. Иннокентий Степанович инээмсэглэн толгой сэгсэрч,
—Үгүй, чи чинь яасан тэвчээргүй хөвгүүн бэ. Сөөхийнд чинь эхлээд усны тусгай өвс дэвсэх хэрэгтэй байаг юм.Манай гэрт тийм өвс бий, би орой чамд
авчирч өгье эв.
Сөөхийний хөнгөхөн дулаахан гэдэг нь ер бусын ажээ. Николка хөнжил, хоёр дахь хос сөөхий сэлтээ шүүрч аваад яаравчлан гарав.
Тэрээр санхүүгээс урьдчилгаа мөнгөө аваад бригадын дарга нь болох Василий Шумковоор туслуулан дэлгүүрээс таван сар хэрэглэхээр багцаа бодож нэг шуудай гурил, тавин боодол цай, гучин кило нарийн гоймон, хорин кило ёотон, мөн төдийчинээ цагаан будаа, арван кило цөцгийн тос, гурван боодол соод, нэг боодол лаврын навч, хоёр боодол давс тэргүүтнийг худалдаж авав. Харин хэдэн лааз компод, жимсний чанамал, хуурай сүү авахыг санал болгоход Шумков том цагаан шүдээ яралуулан инээд алдах нь тэр.
—Хуурай сүүнээс гэдэс өвдөнө, гэтэл тундрт өмдөө байн байн шувтлах ч горьгүй шүү дээ. Комподоор яах нь вэ, авч явахад дараа. Өвгөн минь, чи манай хоолонд дасах л болж дээ...
Шумков Николка хоёрт тусалж байгаа хөтөч нар худалдаж авсан хүнсний зүйлийг нь хоёр чарганд ачааллаа.
Шумков нохой лоовуузтай, буган дахтай тамиргүй өвгөн рүү зааж,
—За энүүнтэй явна шүү гэж Николкад хэлэв.
Өвгөн сав л хийвэл ханиалгаж, ид хав болгох мэт хрсан зүгтээ цэрээ хаялан, нүднээс гартал гуринхалсан нохдоо таталж угзчина. Өвгөний царай өлсөж үрчийсэн алим мэт бөгөөд шингэхэн сахал, хууз нь яг халтар хөгц лүгээ адил ажээ.
Өвгөний нэр Гэрбэча гэнэ. Ханиалгахынхаа чөлөөнд гэмшингүй гүвтнэж, хөгцөрсөн дээд доод хэдэн шүдээ арзайлган учир шалтгаангүй инээмсэглэнэ.
Сайхь хөтөч Николкад юм хумаа гэрт нь авч очоорой гэж тайлбарлахдаа,
—Манай гэр тэр гэж товчхон өгүүлж шилбүүрээрээ тэнгэр өөд дохичихоод нохдоо турхиран хашгирч чарган дээрээ унаад өгчээ.
Ноход нь босон харайж зүтгэлэн давхих нь тэр. Николка чаргыг дагуулан харж хаа зогссоныг нь төвөггүй тогтоож аваад буусан айлаасаа юм хумаа авахаар явлаа.
Хөтөч дээр буцаж ирэхэд цаадах нь цайгаа уугаад дуусаж байв. Тэрээр хайрцгийг нь чарганд ачихгүй гэж тас зөрлөө.
—Ийм том хайрцгаар юу хийнэ ээ? Гэвч хэсэг бодолхийлснээ,— За яахав, аччих. Тундрт түлээ ховор, наадхаар чинь гал асаана аа... гэв.
—Үгүй үгүй, надад хэрэг болно! Тэгвэл танай гэрийн энд орхичихсон нь дээр, би хожим Дарья Степановнагийнд аваачаад тавьчихна гэж Николка болгоомжлон өгүүлэв.
Өвгөн чимээгүй нуга нуга инээсээр өрөөнөөсөө гарч, пин дотроо юм эрж тэмтчин баахан удав. Эцэст нь дан тос болсон хоёр тааран тампуутай эргэж ирээд,
—Юмаа ийш нь хий! гэлээ.
Николка хайрцгаа онгойлгоод дотуур, гадуур хувцсаа шуудай руу хийлээ. Тэгээд номоо шуудайлах гэтэл Гэрбэча нэг зузаан ном руу зааж,
—Энэ том номыг хэн бичпэ ээ? гэж асуув.
—Үүнийг Горький бичсэн юм. Максим Горький.
Гэрбэча номыг авч тэмтэрч үзэхийн хамт үнэт металлын гулдмай байгаа мэт гар дээрээ дэнсэлж үзээд,
—Өө яасан хүнд эд вэ. Энд юу гэж бичсэн байна аа?гэв.
Николка чухам юу гэж хариулах учраа олохгүй хэсэг зуур бодол болов.
—Юу гэж хэлмээр юм бэ дээ? Хүмүүсийн тухай л бичигдсэн...
—Ямар хүмүүсийн тухай? хэмээн хөтөч мойног хуруугаараа номыг чичлээд салж өгдөггүй.
—Яахав, янз янзын л хүний тухай, баян ядуу, сайн муугийн тухай... гээд Николка өвгөнөөс номоо авч хэдэн хуудас эргүүлээд шатаж байгаа зүрхээ толгой дээрээ барьсан Данкогийн зургийг харуулж,— Харж байна уу? Энэ хүн дайсанд хөөгдөж харанхуй ойд хашигдсан нэг бүтэн омгийн улсыг тэндээс гаргасан юм. Цээжнээсээ зүрхээ суга татаж гаргаад толгой дээрээ өргөн барихад нь бамбар шиг дүрэлзэн ассан юм. Энэ харж байна уу? Гарт байгаа зүрх нь асаад эргэн тойрон гэрэлтэй байна.Энэ хун тэгж асаасан зүрхээрээ замыг гийгүүлэн олон хүнийг харанхуй ойгоос гаргасан юм. Ойлгов уу?
Хөтөч Николка руу айсан байдалтай харж,
Ай-яй-яй! Өөрөө яаж амьд үлддэг байна аа? гэв.
—Тэр хүмүүсийг гаргачихаад өөрөө тэр даруй өөд болж, нөгөө улс нь зүрхийг нь унтраах гэж дэвслэхэд гэр нь жижигхэн очис болон бутарсан гэдэг.
—Уй-ю-юй! Яасан муухай юм бэ!
Өвгөн ухасхийн босож, явахаар зэхэх зуураа асаасан зүрхний тухай үлгэрийг Горький биш Николка зохиосон мэг түүнийг байн байн бишрэн харж байлаа.
Улайрч хүрэнтэх хүйтэн нар алсын уулсын хөхөмдөг нуруун дээр шилэн бөмбөлөг мэт тогтжээ.
Николка хөтчийн нуруунд байдгаараа наалдчихаад нарыг харж явав. Гайхмаар бүдэгхэн энэ нар ээнэ гэж ср байхгүй, тэр ч байтугай хөлийн хуруу мод болж, шүлсээ хаяхад агаартаа хөлдөөд байгаа тэсгим хүйтэн жаврыг чухам энэ нар л газар луу тургиад байх шиг үе үе бодогдох бүлгээ.
—Поть-поть! Поть-поть! Хэй-хэй! хэмээн хөтөч өвгөн цуцсан нохдоо байн байн ергөөнө.
Николка хариугүй бээрээд ирмэгцээ чарганаас буун харайж, нэг гараар дэлбэгчийн суудлаас барин бүх биеэ бүлээцтэл хөсөгтэй зэрэгцэн гүйнэ. Хөтөч даарахаараа мөнхүү гүйх боловч удаан гүйж чадахгүй, тэгсхийгээд л чарган дээр унаж, урагдаж цоорсон баян хуур шиг еөөнгөтөн бахардан амьсгаадна.
Тундрийн дагтаршсан цас чарганы улан дор нэгэн хэмээр бүүвэйлэн шаргина. Мушгиа хар мод, одой хусны бутас, армаг тармаг шар өвс хаа нэгтээ жирэлзэн өнгнрнө.
Николка алсын цэнхэр уулсыг харахдаа Гэрбэча тэр хоёр өдөржингөө тэр зүг яваад байхад энэ чарга, ноход, энэ мушгиа хар моднууд энэхүү анир чимээгүй цагаан цайдамд үүрд царцан зоогдсон мэт уулс ер ойртохгүй байгаад гайхшран явах бүлгээ.
Гэтэл энэ санааг нь үгүйсгэх мэт гэнэт гуугалах дуу хадаж, ноход огцом хурдлан тундрийн сүрэг цагаан ятуупы араас давхиж гарав.
Сэтгэл нь хөдөлсөн хөтөч шилбүүрээр чаргаа нудран шавдуулж,
—Таурак! Таураак!!! Кабив! гэж хашгираад цантсан нүүрээрээ Николка руу эргэн харж,— Энэ шувуу чи мэднээ? Манай ортонгууд кабив гэдэг юм гээд дахин,— Таурак! Кабив! гэж хашгирсан боловч түрүүчийн омог хэдийн дарагджээ.
Гэтэл ятуун сүрэг ч аль хэдийн далд орж, ноход ч толгой нь гудайн, хэлээ унжуулан дахиад зөөлөн давхиулж эхэллээ.
Тэгтэл ч нар жаргав. Уул нурууд бараантаад явчихлаа. Цагаан тундрийг ч цийлгэн цэнхэр усан будгаар будчихсан юм шиг болов. Тэртээд ой сарнисан бараан зурвас болон харагдана. Нэгэн хэрээ бараантах ойн зүг чарган дээгүүр ойрхон нисэж өнгөрөхдөө хоолойд нь нэг юм тээглээд орчих мэт нэгэнтээ хачин гуагалав.
Хөтөч шилбүүрээрээ хэрээний зүг зааж,
—Тураки нисэж явна. Ой руу яарч яваа хэрэг. Ойд ороод модон дээр суучихна, тэгээд хононо. Бид нар ч гэсэн яарах хэрэгтэй байна. Удахгүй харанхуй болчихно гээд шилбүүрээ огцом огцом даллан гуугалж гарав.
Ноход амрах цаг ойртсоныг мэдсэн мэт сүүлээ маасгануулцгаасан боловч хурдаа нэмсэнгүй.
Бүрий болсон хойно ойд хүрч ирцгээв. Хөтөч өвгөн чарганыхаа татлагыг түргэн тайлж, эвхсэн майхан, төмөр зуух хоёроо цасан дээр хаяад, сүхээ авч майхны тулгуур хийх зулзаган хар мод огтолж гарав. Нйколка хоёр дахь сүхийг авч мөн мод огтолж эхэлтэл өвгөн өтгөн мөчиртэй нэг бүдүүн хар модыг зааж унага гэв. Николка түүнийг дор нь цавчсанд бүдүүн мод гаслан хяхраад сэвсгэр цасан дээр уналаа. «Өвгөн энэ нойтон модоор яана бол? Түлэхийн арга байхгүй, бас тулгуур гэхэд дэндүү бүдүүднэ» гэж Николка бодосхийж байлаа?
Өвгөн тулгуур хийх сургаагнуудаа хэдийн бэлдчихээд Николкаг зүгээр зогсож байгааг анзаармагц унагасан мод руу нь гүйж хүрч ирээд мөчрийг нь цавчилж цасан дээр хураав. Тэгээд,
—Яг ингээд хий, тийш нь зөөгөөрэй! гэж уцаархан хэлээд майхнаа босгохоор харайлгалаа.
Николка «Яасан ууртай эд вэ!» гэж гоморхонгуй бодов. Николка хоноглох газар луугаа тэвэр дүүрэн мөчиртэй иртэл өвгөн майхнаа хэзээний босгочихсон зуухаа суурилуулж байв. Тэрээр Николкагийн авчирсан мөчрүүдийг харснаа толгой сэгсэрч, майхан дотор гишгэлж дагтаршуулсан цасан дээр нарийн зөөлнөөс нь шилж дэвсэх зуур зарим мөчрийн бүдүүн угийг тас тас хугалан хол шиднэ. Николка дахиад зүгээр зогсож байгааг хармагц өвгөн арга барагдах мэт газар нулимж,
—За, яагаад бас зогсчихов? Ийм хоёр нойтон мод огтлох хэрэгтэй гэж модны уртыг гараараа дэлэмлэи үзүүлэв.
Цаадах нь өвгөнд ямар «хоёр мод» хэрэгтэйг тааж ядсаар унагасан мод руугаа сажлав. «Өвгөний дэлэмлэн үзүүлснээр бол метр хэртэй хоёр тайрдас баймаар. Гэтэл тайрдас нь бүдүүн байх юм болов уу, нарийн байх юм болов уу? Ер нь тайрдсаар яах юм бол?»
Николка унагасан модныхоо бөгсөн талаас дэлэм хэртэй хоёр хэрчим цавчиж тайраад, өвгөний санаанд таарсан эсэхийг огт мэдэхгүй ч майхандаа авчрав. Гэтэл болсон бололтой өвгөн амандаа нэг юм гүвтнээд хоёр хэрчим дээр нэг нэг ухлаадас цавчиж, тэр даруй хоёр тайрдсаа зуухан доогуур шургуулж, нөгөө ухсан хонхор дээрээ зуухны ёроолыг тааруулж тавилаа.
Николка энэ бүхнийг харж байснаа гайхаж, өөрийгөө дотроо зүхэв. «Естой тэнэг байна шүү! Энэ мөчир, сургааг, тайрдас чинь цөм ойлгомжтой, цөм хялбархан ухаан зарсан ажил юм. Хэн ч бодвоос төмөр зуухыг чинь цасан дээр тэр чигээр нь яаж тавих вэ дээ. Тайрдас хэрэгтэй нь мэдээж байна... За, байз! Зуухан дотор юу хийх хэрэгтэй билээ? Мэдээж түлээ л шүү дээ!»
—Би явж түлш базаая гэж Николка хэвлүүхэн өгүүлээд хуурай мод, гишүү хайхаар явав.
Хөх тэнгэрт одод загасны хайрс шиг гялтганан байвч одоо хэр гэгээ тасраагүй байлаа.
Тэдний буусан газраас холгүйхэн Николка нэг хатсан хар мод байхыг оллоо. Ихэнх мөчир нь салхинд хугарч, холтос нь хөндийрч, энд тэндгүй хуурч ойчсон ажээ. Унагасан хуурай модоо бүтэн чигээр нь майхныхаа гадаа авчраад, өвгөнийг хөнжил, бугын арьсан хучлага дэвсгэр бусад юм хумаа майханд оруулж байх хооронд түүнийхээ талыг хагалж орхив. Николка өвгөнд ингэж ч болохноо ая тал засах гэж хамаг байдаг хүчээрээ хагалж байлаа. Тэрээр хатуу хар мод руу сүхээ буулгах зуур «Таны бодож байгаа шиг адгийн хожуул ч би биш шүү» гэж бодно. Гэтэл гэнэтхэн дотор нь харанхуйлах шиг болох нь тэр.
Өвгөн оросоор хараал зүхэл тавин Николкагийн хагалсан модыг майхнаас гаргаж шидэлчихээд гарч ирэн үг дуугүй сүхээ шүүрч аван ойн гүн рүү одлоо. Жаварлаг нам гүмд өвгөний хөлийн чимээ тодхон сонсдоно. Сүхнийхээ тархиар нэг хуурай модыг лүгхийтэл түншиж байна. Минут хэртэйн дараа дахиад тийм чимээ өөр нэг газраас сонсдов. Гурав дахиа түншлээ. Тэгтэл ч цавчаад эхлэх нь тэр. Битүү нүргэлэн лүгхийх чимээ анирыг эвдэн, цавчсан мод унаж байна.
Николка гомдох, хорсох зэрэгцэн. уйлах шахан нөгөө л газраа зогссоор. Өвгөн хуурай модоо мөрдөн чирсээр арайхийн авчрахыг сонссон боловч туслах гэж хөдөлсөнгүй. Тэр ч байтугай аахилан уухилан модоо хагалахыг Николка гараа унжуулан чимээгүйхэн харж зогсов. Тэгсээр өвгөн бүр амьсгаадан тамирдаж, явган суугаад бүгшин ханиалгаж гарахад сая мань хүн сүхий нь авч хуурай модыг хар хүчээрээ цавчиллаа. Энэ модыг цавчихад түрүүчийн өөрийнх нь авчирч хагалснаас хамаагүй амархан байв.
Өвгөн ханиалгаад Николкаг занган болиулж,
—Чи юунд ингэж уурлаа вэ? Чи түрүүн шал нойтон мод хагалсан. Одоо болохоор дэндүү уртдуулаад байна, яаж зууханд чихэх вэ? Ямар урт байгааг харж байна уу? Эсвэл бодож сэтгэхээ байсан хүн үү?! гэв.
Николка дараа нь өвгөн лааны тавиур яаж сурмаг хийхийг харлаа. Тохой хэртэй сургаагны тайрдас авч мөчрийг цэвэрлээд нарийн үзүүрийг шовхолж, бүдүүн талаас нь тоонолжлон яльгүй цуулав. Тэгээд цуулсан завсрынхаа хоёр талаас нь зомгол хавчуулж, дунд нь дөрвөлжин нүх үүсэхэд түүнд лаагаа лав суулгаж, тавиураа дэвссэн арьснуудын завсраар дүрж тогтоолоо. Шүдэнз зурж лаагаа асааваас майханд гэрэлтэй, тохилог болоод ирэх нь тэр. Энэ бүхнийг минут хүрэхгүй хугацаанд амжуулжээ. Дараа нь өвгөн нэг яргүй тэгшхэн хагадас шилж аваад түүнийгээ хурууны дайтай жиргэж цуулав. Нэг тийм цуулдсаа тонгорог шиг хурц хутгаар нэг үзүүрээс нь дутуу дутуу зорлоход зоргодос нь нэг бол пүрш шиг мушгиран, нэг бол хумс шиг матийн цуулдсан дээр үлдэх аж. Өвгөн хэд хэдэн тийм шүүр шиг юм хийчихээд түүнийгээ зууханд хийж, дээрээс нь хэдэн нарийхан хагадас тавиад ноцоолоо. Төдөлгүй зуух ч дориун хүнгэнэж, майхан дотор амьдралыг тэтгэх дулаан илч түглээ.
Николкагийн гайхан байгааг үзээд хөтөч өвгөн цайлган сэтгэлээр инээмсэглэж,
—Энэ цуулдсыг тураки будул гэдэг юм. Хэрээний хөл гэсэн үг. Чи бас ингэж сурах хэрэгтэй хэмээснээ Николкад данх савандаа цас авчирч хайлуул гээд өөрөө нохдоо хооллохоор явав.
Майхан хэдийн бүлээсэж давирхайтай шүлмүүс, түлэгдсэн талхны зах үнэртэнэ. Зүухны хажууд чулуу шиг хвлдсөн талх гэсэж байгаа нь энэ.
Николка бугын арьсан дээр тарайн хэвтэхэд жавар иь гараагүй арьс нэг л сэтгэлд таатай хяхтнан дуугарна.
Тэгтэл ч Гэрбэча доор гэгч тонгойн майханд орж ирээд саванд хайлж байгаа цасны дээрээс тонголзон харж байснаа тэрийн хэвтэх Николка руу өлсхийн, ээ чааваас даа гэсэн маягтай нүүрээ үрчийлгэн,
—Яах гэж ийм муухай цас хийгээ вэ? Мод шод, зомгол мөчир, бөөн өвс. Гараад л хамгийн дээрээс нь хутгаад ирсэн үү?
Николка гэмшингүйгээр толгой дохив.
—Ай-яа-яа! Би ч яг ингэнэ гэж бодож байсан юмаа! Тэгээд одоо ийм балиар ус чинь муухай цай болно. Асгахаас! гээд өвгөн саваа шүүрч аван майхнаас гарав.
Хөллөгөөний ноход хөлдүү хулд загас мэрцгээн шүд амаа тачигнуулан, бие бие рүүгээ архиралдана.
Николка «Яасан еөлөх дуртай яншаа өвгөн бэ!» гэж гоморхон бодовч сэтгэлийнхээ гүнд өөрийгөө бас чамлана.
Өвгөн саваа барин орж ирэхэд үзвээс яг л элсэн чихэр шиг ширхэг бүр нь гялалзсан сэвсгэр цагаан цас байлаа. Гэрбэча савтай цасаа зуухан дээр тавиад сөөхийнийхөө цасыг модоор нямбай гэгч нь гүвэх зуураа Николка руу нэг л учиртай хараад байв.
«Бас л өөлөх нь дээ».
Өвгөн хувцасныхаа цасыг гүвчихээд Николкагийн хөл рүү модоо шидэн,
—Яагаад бас хэвтээд өгөв! Наад сөөхийнийхөө цасыг сайн гүвэх хэрэгтэй. Гүвэхгүй хайлуулчихвал шал норчихоод хатаах гэж их удна. Гутлаа бүр хатаахгүй юм бол арьсных нь үс ялзраад уначихна, тэгээд хөл чинь хөлдөнө. Сөөхийг шууд л өлгөөд хатаах хэрэгтэй, тэгж байж арьсан дээр хэвтэж амарна шүү.
Николка үстэй оймс, сөөхий гутлаа тайлж, түргэн хатаах санаатай зуухны дээр өлгөтөл өвгөн тэр даруй нөгөөдүүлийг нь шүүрэн авч зуухнаас зайдуу газар өлгөв.
—Индэ өлгөжи яах нь вэ?! Толгой байхгүй юм уу? Гутал чинь дэндүү хатаад мод болчихно! Өглөө яаж өмсөх вэ? Халуун газар өлгөж болохгүй, арьс нь түлэгдчихээд дорхноо урагдана. Ай-яа-яа! Чиний толгой ч тун барагтай ажиллаж байна шүү...
Дараа нь тэр хоёр хулд загасны давсалсан борц хав загасны тосонд дүрж идэцгээв. борцны дараа ханхийсэн үнэртэй, исгэлэндүү амттай халуун цай ууж жижиглэсэн хөлдүү цөцгийн тостой түлэгдсэн талх идэв. Энэ бүхэн ямар ер бусын сайхан амттай байсан гэж санана! Цай хоолныхоо дараа Николка ахархан боловч сонин амьдралынхаа тухай өвгөнд ярьж өгсөнд цаадах нь талимааран инээмсэглэж, амтархан сонсох зуур байн байн «Ааг, аан аа! Ай-яа-яа!» хэмээн дуу алдан гайхна. Заримдаа байж ядан өвдгөө алгадаж, нүдээ бүлтийлгэх юм уу хөгжилтэйеэ инээд алдана.
Юмыг ийм үнэн санаанаасаа анхааралтай сонсдог хүнийг Николка анх үзэж байгаа нь энэ. Өвгөний царай Николкад өлсөж үлхэрсэн алим шиг санагдахаа больчихсон байв. Одоо харахад өвгөн хүний ердийн л буянтай сайхан царай байх ажээ. Тэр ч байтугай дэргэд нь буурал тэргүүнтэй өвгөн бус үе тэнгийн ухаантан эр сууж байх шиг зарим үе бодогдсон нь бий.
Шөнө дөл болтол ярилцацгаагаад унтахаар зэхэцгээв. Өвгөн өглөө хэрэглэх «тураки будул» базааж зорлоо.
Николка майхнаас гарангуутаа ойролцоох хар модны орой дээр тув тунгалаг тэргэл сар нүд гялбам гэрэлтэн буйг хараад гайхшран зогтусав. Тэртээ алсад сарны мөнгөлөг манан дундаас гэрэлтэх фосфороор хайчилсан мэт суварган оройтой уулс торолсон гишүү мөчрийн завсраар нэвт гэрэлтэнэ. Еотон шиг цагаан цас бүдэгхэн гялбалзах талстаар пүргэжээ. Моддын цэнхэр сүүдэр цасан дээр тодхон дурайж, модод ч сарны гэрэлд цэнхэр шилэн дээр. зурсан гайхам сонин хөхөлбөр хээ шиг хөвсийн сэвсийн сэрийлдэнэ.
Чарганы хажууд нэг нохой гянахад Николка тийш харвал ноход цөм цагираглан хэвтээд нам унтжээ. Тэдний сэгсгэр хар үсэн дээр цагаан хярууны талстууд од' мэт анивалзан гялалзана.
Хоцорсон чарга үдийн үед майханд хүрч ирлээ. Хөвс гөр их цасан дундуур түүчээлэн явж зальтай муу Шумковт зам мөр гаргаж өгөх дургүй байсан учир өвгөн хоцорсон чаргыг тэсэж ядан хүлээж байжээ.
Цай ханатал ууцгаагаад майхнаа буулгаж ачаагаа түргэн зуур татацгаав. Одоо Шумковын чарга түрүүллээ. Энэ чарганы ноход зориуд шилж сонгосон мэт цөм чацархаг том агаад хөтөч нь гэх дуу цөөнтэй, бор царайтай камчадал эр басхүү намхан биш ажээ.
Хөсөг чарга тахирласан гүнзгий мөр үлдээн тайгын гүн рүү зугуухан ахина. Чарга байсхийгээд л мод шүргэх аж. Тэгэхэд нь Николка хөтөч нарыг дуурайн хөлөө чарганы нөгөө тал руу бушуухан тавина. Бүтэн хагас цаг тутамд л өмнөх чарга нь хойтохдоо зам тавьж өгнө. Гэрбэча нохдоо хааяа хааяа зогсоон, шилбүүрээрээ хөшүүрэг шиг залж байгаад чаргаа улаар нь дээш нь харуулаад хөмөрчихнө. Тэгээд өврөөсөө хөнгөн цагаан дашмагаа гаргаж, суудал дороосоо баавгайн арьсны өөдөс авч усаар шүршээд, тэр чийгтэй арьсаараа чарганыхаа улыг хурцхан нэг шудраад авахад чарганы улыг маш нимгэхэн мөс бүрээд ирнэ. Ингэсний дараа чарга хамаагүй хөнгөхөн гулсах аж.
Чарган дээр хөдөлгөөнгүй суухад тэсэмгүй хүйтэн ажээ. Николка талд явж байсан шигээ чаргатай зэрэгцээд гүйх гэж хэд хэд үзсэн боловч тэр болгондоо гүнзгий цас руу шигдчихээд болдоггүй.
Орой болохын үес түүчээ ноход сульдаж гүйцээд, хуугчин амьсгаадаж, хөлөө арай ядан зөөж явснаа тэг тэгсээр бүр зогслоо. Хөтөч нарын харааж хашгирахыг эс тоон ноход цасан дээр хэвтээд ул тавхайдаа наалдан хөлдсөн дөшийг мэрж эхлэв.Николка ч мөн их цуцжээ.


Top
   
PostPosted: Jun.01.14 3:24 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Гэрбэча түрүүчийн чарга руу очив. Хоёр хөтөч нэг юман дээр маргаад байгааг Николка харлаа. Камчадал эр баруун тийш гараараа зангаж байхад Гэрбэча явж байгаа зүг рүүгээ дохиж харагдана. Шумков бугын арьсаар улласан өргөн цанаа гаргаж хөлдөө бэхлээд хөвсгөр зөөлөн цасыг чахруулан урагш гулгалаа. Тэрээр хөнгөхөн түргэн явах бөгөөд ноход араас нь гүйцэхгүй хоцорсхийхэд байсхийгээд л түүчээ нохойг аргадангуй гичлэн дуудна.
«Эд нар хаашаа ингээд яваад байна аа? Ноход зовоож гүйцлээ, өөрснөө ч зовж гүйцлээ, энд л хоновол барав биз» хэмээн Николка дургүйцэн бодож явав.
Бүр харуй бүрий буусан хойно хөтөч нар сая нэг юм буудаллахаар зогслоо. Эгц мөргөцөгтэй намхан толгойн ёроол Дахь өтгөн шигүү залуухан шинэсэн төгөл дотор хэн нэгний хуучин буурин дээр майхнаа босгоцгоолоо.
«Яасан сайхан юм бэ! Баганын сургааг огтлох хэрэг алга, тэр ч атугай зуухан дор тавих тайрдас хүртэл бэлэн байна» гэж Николка дотроо баярлана.
Тэгээд Шумков цас ухаад хэсэг хагалсан түлээ гаргаад ирсэнд Николка «Энэ их тайгын дундаас ийм жижигхэн буурийг эд нар яаж олдог байна аа?» хэмээн бүр ч их баярлан олзуурхав.
Николка унтахын өмнө Шумковоос,
—Василий, эвен хэлээр «сайн байна уу?» гэхийг юу гэх вэ? гэж асуув.
—«Сайн байна уу» гэхийг үү? Сайн байна уу гэхэд... манай хэлээр: би хатра бый гэнэ.
Николка энэ үгсийг тогтоон авч, цаачдын хотонд очихоороо малчидтай ингэж мэндлэхээр шийджээ.
Өглеө нь нөгөөдүүлийн хөсөг бугын дагтаршиж хөлдсөн мөр дээр гараад ирлээ. Энэ бол өргөөшөө арваад метр, аргагүй л бугын зам мөн дөө. Бугын хэдэн мянган хөлд цас гишгэгдэн дагтаршиж хүйтэн жаварт царцаад тийнхүү нягтран дангинажээ. Бугын зам дээгүүр хоёр цанын мөр байхыг Николка ажиглаад «Энэ бол малчид сүргээ тууж явжээ» гэж мэдлээ.
Ноход хатуу цасан дээр гарч ирмэгцээ яаран гангиналдаж хурдлан давхицгаав. Ийм хурдтай явахад мод мөргөн үхэх нь төвөггүй гэлтэй. Гэрбэча шилбүүрээ чарганы банзны завсраар доош нь шургуулж арайхийн хурдыг нь сааж явна. Гэвч ноход төдөлгүй цуцаад хатирч эхэллээ. Гэрбэча шилбүүрээ сугалж аваад, бугын зам руу дохиж,
—Энэ цааны мөр. Энэ хавьд малчид хоноглосон байна. Малчдыг удахгүй гүйцээд очно оо гэв.
Гэвч малчдыг мөддөө гүйцсэнгүй. Цааны мөр нэг өргөсөн, нэг нарийсан хөврөх нь эцэс төгсгөлгүй мэт.
Гагцхүү маргааш нь бүр сар гарсан хойно цааны зам чарганы уланд цөмрөн, цас шүжигнээд ирсэн нь сүрэг тун саяхан өнгөрөөд хүйтэн жаварт мөр нь хөлдөж амжаагүй байгаа хэрэг ажээ.
Бууц ойртсоныг ноход хамгийн түрүүнд мэдрээд гэнэт ухасхийж, хөтөч нарын сэрэмжлэн хашгирахыг үл тоон хар хурдаараа давхицгаалаа. Николка хажуугаар жирэлзэн өнгөрөх модноос хөлөө арай чүү зайлуулж амжиж байв. Гэрбэча хаширлан хоёр хөлөө чарган дээр гаргачихаад шилбүүрээрээ хар хүчээрээ хурдаа сааж явна.
Николка малчдын хотыг хэд хэдэн шовгор гэр байх юм гэж санаж явсан нь ердийн бэрзээнт хоёр майхан байхыг үзээд гайхаж урам нь хугарчээ.
Цаа хариулдаг сэгсгэр анч ноход хөллөгөөний зуудаг нохдоос займсхийн зочдыг өөриймсөг маягтай ганц нэг хуцаж угтлаа. Хоёр майхнаас бараг нэгэн зэрэг гурван эр гарч ирэв. Хөтөч нар сөөхийнийхөө цасыг сайтар гүвээд майханд орж хүн болгонтой гар барин мэндэлсний дараа бугын арьсан дэвсгэр дээр зайчлан сууцгаав.
Майханд лаа асаастай агаад хаа сайгүй бугын арьс хэвтэнэ. Майхны адарт богинохон сөөхий, үстэй оймс, бээлийнүүд өлгөөстэй, үүдний зүүхэнтэй зууханд гал дүрэлзэж, дээр нь том саванд мах чанаж байх ажээ.
Николка хамгийн наад талын малчинд гараа өгч,
—Би хатра бый! гэж додигор өгүүлэв.
Малчин гайхасхийн өтгөн хөмсгөө сэрвэсхийтэл өргөөд Шумковт нэг юм хэлэхэд цаадах нь инээмсэглэн хариулав.
«Бодвол эдэнд аятайхан байгаа байх, намайг өөрсдийнх нь хэлээр мэндлэхээр гайхацгааж байна» гэж Николка бодоод үлдсэн хүмүүстэй нь мэндлэв.
Майханд гурван малчнаас гадна нэг хүүхэн зуухны хажууд сууж байгааг Николка үзэв. Түүний өмнө бөөн сав суулга, янз бүрийн уут, бугын арьсны годны тасархай, сарьсанд боодолтой юмнууд хөглөрнө. Хүүхэн өнгө зүс нь мэдэгдэхээ байсан эрээн даавуун дан дээлтэй аж. Тэрээр нэг гартаа асаалттай папирос барьж байсан тул урт хатанги алгатай сул гараа Николка руу сунгахад мань хүн дахиад л,
—Би хатра бый! гэж мэндлэв.
Хүүхэн гянах мэт инээд алдахад малчид мөн хөхрөлдөн яриа хөөрөө болцгоов.
Николка өөрийг нь дооглон инээж байгааг мэдсэн боловч гомдсонгүй. Тэрээр «Би л буруу дуудаж, инээдэмтэй мэндэлж байгаа байх» гэж таажээ.
Хүмүүс хувцсаа тайлж сөөхий гутлаа сольж өмсөхөд хүүхэн онигор хар нүдээ жирвэгнүүлэн байж, майхны голд шовх хөлтэй намхан авеаархан ширээ тавиад алгаараа тал талд нь ээлжлэн дарж тэгшлэн суурилуулж дээр нь аяга шаазан өрлөө. Дараа нь савтай махнаас махир төмөр шороор болгоомжтой шорлон хоёр модон царан дээр гаргав. Махаа гаргаж дуусаад мах ханхалсан амттай шөлнөөс тавгануудаа дүүргэлээ.
Малчид, хөтөч цөм ширээг хагас дугуйран тойрч завилан суугаад, урцны эзэгтэй ер бусын чухаг ажил хийж байгаа мэт хөдөлгөөн бүрийг нь дагуулан харж чимээгүй сууцгаана. Цөм ямар нэгэн юм хүлээзнэсхийн маханд эс хүрнэ. Николка тэсэж ядан шүлсээ залгии суув. Цартай махнаас уур савсана. Мань хүн бусдын адил завилан сууж байлаа. Ийнхүү суухад эхлээд сонин ч юм шиг байснаа төделгүй хөл нь өвдөгнийхөө үеэр өвдөөд, эвтэйхэн суухсан гэхээс бай;ж ядан байвч нэгд, хөл жийх газар ч байхгүй, нөгөөтэйгүүр, Николка нэгэнт хашир догь малчны шинжтэй байх гэж үнэнхүү бодсон учраас тийнхүү жийж яаж болохсюн билээ.


Top
   
PostPosted: Jun.01.14 3:36 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Лааны туниагүй гэрэл малчдын царайг бүдэгхэн гэрэлтүүлнэ. Эвэнүүд цөмөөрөө адилхан харагдаад Николка алин дээр нь ч анхаарлаш тевлөрүүлж эс чадах бөгөөд харин ганцхан малчин иь л гойд өтгөн хөмсгөөрөө ялгарч байв. Түүний хар үмэгэн хорхой шиг өтгөн хөмсөг үрчлээтэй хүрэл духан дээ]р нь гүрвэлзэн байна.
Майхны алс буланд цө»өвтөр сонин сэтгүүл хураалттай, хажууд нь «Спидола» хүлээн авагч хэвтэнэ. Николка энэ бүхнийг ажиглан майхны доторхийг сонжиж байх хооронд хүүхэн өөрийнхөө! хаяанаас таван литрийн цагаан бидон гаргаж тагийг нээвээс исгэсэн ундаа ханхийгээд явчихав. Харчуулын царай сэргээд ирлээ. Хүүхэн шаазан, шилэн аягануудад, ундаа дүүргэхэд Николка тэднийг тоолж үзвээс өөрт нь, мөн хувь оногдож байх ажээ. Тэрээр «За хүү минь, архи л битгий уугаарай...» гэж ээжийнхээ захисныг санав,.
Николка эмэгтэйд хандан,
—Надад битгий аягалаарай, би уухгүй гэж хэлтэл даруй сүвээ рүү нь нэгэнтээ нудрахыг мэдэв.
Шумков чих рүү нь ойртон бараг айсан мэт бачимдан,
—Чи яаж байна! Юу гэсэн үг вэ! Үгүй гэж болдоггүй юм! Аягалсан нь л бол заавал уух хэрэгтэй. Уухгүй бол эзэгтэйг мах цусанд нь шингэтэл гомдооно. Уух хэрэгтэй. Ийм заншилтай, ийм хуультай юм, ойлгов уу? гэж шивгэнэх нь тэр.
Малчид ундаагаа үг дуугүй, тулгах ч үгүй ууцгаачихаад Николкаг хүлгэлзэн жарах зуур яриа хөөрөө эхэлцгээлээ.
Николка аягатай ундааг авав. «Ийм заншилтай юм бол... Заншлыг хүндэтгэх хэрэгтэй» гэж бодонгуут нүдээ тас аньж байгаад булингартай муухай шингэнийг бушуухан залгилчихлаа. Нүдээ ч нээж чадалгүй аягаа бушуухан эргээж тавьчихаад га.раа савчин баахан ханиалгав. Эвэнүүд цайлган сэтгэлээр инээлдэцгээн ялз чанасан бугын мах үмхэлж шөлнөөсөө амтархан оочно.
—Николка, чи мах ид;, сайн ид, тэгвэл зүгээр болно гэж Шумков санаа тавьж зөвлөлөө.
Мань эр хэрчим мах ;авч идлээ. Ходоод хорсон түлэгдэж байсан нь аажмаар зүгээр болж бүх бие бүлээсэн тавирч, толгой нь хийлсэн бөмбөлөг шиг хөнгөхөн, өөрийнх биш мэт эргэлдэн аятайхан оргиод ирэх нь тэр...
Урцны эзэгтэй аягануудыг дахиад дүүргэлээ. Николка толгойгоо шийдвэртэй сэгсрэн,
—Хэрэггүй! Би болсон... Би сая уучихлаа... гэв.
Гэтэл дахиад л Шумковын шовх тохой нударлаа. Энэ
удаа цаадах нь жигтэйхэн айсан дүртэй байв. Мань эвен,
—Чи юу хийж байна аа?! Үгүй гэж болохгүй! Чи нэг уучихсан бол хоёр дахиа заавал уух ёстой. Гурав хүргэх ёстой! Заавал! Манайх тийм хуультай гэж дахин шивгэнэв.
«Мөн хачин хуулиа. Ийм хууль би л лав уншаагүй, сонсоогүй юм байна» гэж Николка дотроо гайхсан боловч «Одоо яая гэхэв, ёстой юмыг ёсоор нь л болгоё» гэж бодоод ярвайн байж хоёр дахь аягаа уучихлаа. Дараа нь гурав дахь, дөрөв дэхийгээ уулаа. Цантсан шилтэй нэг архи хаанаас ч юм бэ, гараад ирж.
Малчид, хөтөч, урцны эзэгтэй цөм ухаан алдатлаа ууцгаагаад, шөнө дөл хол өнгөрсөн хойно бугын арьс нөмрөх нь нөмөрч, зарим нь хүний хөнжилд бүхлээрээ шургаж, зарим нь унтаж байгаа хүмүүсийн дундуур орж тэрийн хэвтээд нам унтацгаажээ.
Николка дааран, толгой нь байж ядтал ангалзан өвдөхөд цочин сэрлээ. Хөнжил нь голдоо хүртэл урагджээ. Хэвтэж байсан арьсан дээр нь бөөлжчихсөн, тэр бөөлжиснөөс исгэлэн муухай үнэр хамрыг нь цоргин ханх тавихад Николкагийн бөөлжис хүрэн хөнжлөөсөө суга үсрэн, унтаж байгаа улсууд дээгүүр алхлан майхнаас ухасхийн гарав.
Дараа нь урцны эзэгтэйд галаа асаахад нь тусаллаа. Майханд бүлээн ормогц ундуй сандуй хэвтсэн малчид, хөтөч сая нэг юм хөдөлж хөрвөөн аах өөх болцгоон майхнаас уван цуван гарцгаалаа. Тэдний нүүр нүд нь бөлцийж хавдаад, үрчийж үнгэгдсэн хамаг хувцас нь бугын үс ноос болжээ.
Эзэгтэй бөөлжистэй арьсыг дуу шуугүйхэн гаргаж цасан дээр хаяад оронд нь өөрийг авчрав. Дараа нь тэвэр дүүрэн шинэсний шинэ сахал авчирч, хуучин бохи- рын дээгүүр дэлгэж дэвсээд, сав суулгаа урт зөөлөн зоргодсоор зүлгэн угааж гарлаа.
Харчуул нүүр гараа угаачихаад ирсэн шууданг ялгаж янзалж дуусаад мах чанаж байгаа сав руу харан хүлээж ядан сууцгаана. Хэн нэг нь хааяахан юм асуухчаан аядахад нөгөөдүүл нь мөн хариулсан төдий болно.Шумков «Спидола»-г залгаснаа тэр дор нь унтраав. Ядарч шаналсан царайтай ярвайхыг нь хараад толгой нь бас л өвдөж байгааг Николка ойлгов. Гэвч тэглээ гээд Николкагийн бие хөнгөрсөнгүй. Дэмий л «Эд нар дасчихсан улс, би бол энэ муухай усыг анх удаа уучихлаа, гэхдээ энэ бол бас эцсийнх. Би юунд ингэж уув аа? Фу!» гэж боджээ.
Николкагийн жигшин ярвайж байхыг нөгөө талд суусан пагдгар хүн хараад,
—Залуу минь, яагаав, толгой өвдөж байна уу? гэж аргадангуй асуув.
—Жигтэйхэн өвдөж байна, толгой дундуур модоор татаад авсан юм шиг л!
Николка даваадуулсан хэрэг биш, толгой нь үнэхээр насандаа өвдөж үзээгүйгээр өвдөнө. Дотор нь муухайрч, хамаг бие нь сульдаад хөдлөхүйеэ бэрх. Сэрүүхэн харанхуй газар толгойгоо шургаад, хөндлөнгийн дуу чимээнээс хол хөдлөхгүй хэвтээд өгмөөр санагдана. Гагцхүү сэтгэлийн тэвчээрээр өөрийгөө албадан сууж байлаа.
—Чи яах гэж уусан юм бэ? гэж нөгөө пагдгар малчин гэнэтхэн асуув. Тэрээр мянган үрчлээстэй дугуй царайтай, дориун хурц харцтай, паравгар ч гэсэн чамбай уруултай эр ажээ.
Николка юу гэж хариулахаа мэдэхгүй мэгдэв. Шумков руу эргэж хартал цаадах нь маасалзан хараа буруулах аж. Николка бүдэг бадагхан таамаг төрөх зуур Шумков руу дохиж,
—Гурван аяга уухгүй бол урцны эзэгтэй гомдчихоод ерөөсөө нүүр өгөхгүй... танай ёсонд тийм хуультай гэж энэ надад хэлсэн гэв.
Малчин Шумков руу зэмлэнгүй харав. Цаадах нь инээдэндээ болоод чичиргэнэн сууна. Малчин буруушаан толгой сэгсэрч,
—Залуу минь, энэ чамайг хуурчихаж. Чи зүгээр л аягаа хөмрөөд тавьчих ёстой байсан юм, тэгвэл чамд Улита аягалахгүй байхсан... хэмээв.
Малчид инээмсэглэн Шумковоос нэг юм асуухад цаадах нь инээд алдан хариулах ажээ.
--Чи хэл дээ. Яаж мэндлэхийг чамд бас Шумков зааж өгсөн үү? гэж нөгөө малчин Николкагаас асуув.
Николка бас нэг чадуулснаа ойлгож,
—Тийм, тийм! Шумков! гэж толгой дохив.
—Ийм учиртай байх нь ээ! Би чамайг өчигдөр мэндэлж эхлэхээр чинь чиний толгойг нэг л биш гэж бодсон юм хэмээн малчин эр мушилзаж,— Чиний тэр мэндчилгээг танай хэлээр орчуулбал юу болохыг мэдэх үү? гэж асуув.
Николка инээмсэглэн байгаа хумүүсийн царайг хараад арга буюу инээмсэглэв.
—«Би бүдүүлэг, тэнэг хүн!» Чи өчигдөр бидэнтэй ннгэж л мэндэлсэн шүү дээ...
Өөр нэг цагт бол Николка өөрийгөө гарцаагүй дооглох байсан, гэтэл одоо бол юун дооглохтой мантай. Хүнд өвчин туссан мэт л байлаа. Мах идэх гээд үзсэн чинь гашуун оргиод болдоггүй. Еотон хүртэл шаваг шиг гашуун санагдана. Хүчлэн байж аяга цай уучихаад духныхаа хуйтэн хөлсийг ханцуйгаараа нэг шудраад, хэнийг ч эс хайхран майхны хаяа руу дөхөж, арьсан дээр хэвтэн нүдээ аниваас нэг ёроолгүй харанхуй нүх рүү унаж, нэг халуун улаан үүлэн дээр гарах шиг дайвалзан хөвөх нь тэр. Заримдаа яг өөр орчлонгоос сонсдох мэт хүний дуу дэргэд нь гарна. «Нялх хүүхдийг шахчихаж. Юунд тэгнэ ээ?» — «Ийм арчаагүй амьтан гэж би яаж мэдэх вэ, харахад том л эр шиг байсан».— «Цай сайн уулгах хэрэгтэй, ходоод нь угаагдаг».— «За яахав, битгий сэрээ, сайн хэвтээд амраадхаг». Дараа нь хүмүүсийн яриа нэгэн бөөн гүнгэнээн болон гол горхи шоржигнох адил шужигнаад явчихлаа.
Тэрээр харуй бүрийгээр сэрэв. Толгой нь өвдсөн хэвээрээ, даахын аргагүй хүнд болсон мэт санагдана. Малчид арьсан дээр сууцгаагаад гутлаа сольж байх нь хаанаас ч юм бэ, саяхан орж ирцгээсэн биз ээ. Хөтөч нар алга байна.
—За бие чинь ямар байна? гэж Шумков үнэнээсээ санаа зовж байгаа янзтай асуув.
—Барагтайхан байна. Юм идмээр, гэтэл гашуун оргиж заваараад, бас хамаг бие үлхийчихжээ гэж Николка үнэнээ хэлэв.
—За дүү минь, энэ гайгүй, ингэсхийгээд зүгээр болно, чи дасна аа гэж Шумков итгэлтэй өгүүлэв.
Пагдгар малчин Шумковын үгийг эрсхэн тасдаж,
—Дасахын хэрэг байхгүй гэснээ Николкад хандаж,— Алив танилцацгаая, намайг Фока Степанович гэдэг, энэ хүүхнийг Улита гэнз. Энэ бол манай ахлах малчин Аханя хэмээн нүүрээрээ дүүрэн үрчлээтэй өвгөнийг нүдээрээ зааж өгүүлээд, ясархаг нүүртэй эцэнхий хүүхэн гэмээр туранхай эвен залуу рүү дохиж,— Тэр бол Костя гэв.
Николка нэгэн майханд өдөр, сар төдийгүй, магадгүй хэдэн он жилээр ч цуг аж төрөх ёстой болсон энэ хүмүүсийн царайг толгойнхоо өвдөхийг тэвчин байж шимтэн харлаа.


Top
   
PostPosted: Jun.01.14 3:40 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Николка арайхийж гурав хоногийн дараа л малчидтай сүрэг рүү зүглэв. Гэвч хүнд томуу тусаад өнгөрсөн мэт бие нь зөндөө удаан үлбэгэр явжээ.
Урцны эзэгтэй Улита түүнд таван хурууны илгэн болон бугын арьсан том бээлий хийж өгчээ.
Улита Аханягийн авгай юмсанжээ. Тайгад төрөөд түүнээс хойш тайгаасаа хагацаагуй хүүхэн. Гонзгойдуу нүүртэй, сэргэлэн хурц хэрнээ эсгэсэн мэт онигор нүдтэй. Оросоор тун барагтайхан ярьдаг учир Николкад голдуу л өөрийнхөө хэлээр юм хэлнэ. Харахад дөчин тав хэдийн хэтэрсэн гэмээр боловч гуч ч хүрээгүй ажээ.
Аханя авгайгаасаа бараг нэг дахин ах. Мөн л тайгад төрсөн хүн. Үе залгамжилсан цаатан, өөр ажил байдгийг мэдэх ч үгүй, мэдэхийг хүсдэг ч үгүй. Уушигны сүрьеэ тусаад удаж байгаа, байн байн ярвайн үрчигнэж байгаад удтал бүгшиж ханиана. Ханиалгаа намдахад гэмшиж ичингүйрсэн маягтай инээмсэглэн, яльгүй нахиу сартгар хамрынх нь самсаа сарталзаад, нүдэнд нь гайхам сайхан сэтгэлийн туяа гэрэлтэнэ.
Тэрээр Николкад илүү цанаа бариулахаар өгөхдөө,
—Николка! За манай танайд цана өгөв өө, харин бүрмөшин өгөөгүй шүү. Танай хүн цанаа өөрөө хийсэн хэрэгтэй гэв.
—Би хэзээ ч цана хийж үзээгүй шүү дээ!
—Жүгээр, манай танай тусалсан болно. Чамайг сургасан болно.
Тэгээд мань хүн хэлсэн амандаа хүрчээ. Нэг удаа хоёр сүх аван Николкаг гол руу дагуулаад явав. Утасны шонгоос бүдүүхэн нэг тэгшхэн улиангар сонгож заан Николкаг цавчиж унага хэмээжээ. Дараа нь хоёул модныхоо үндэс талаас алд хэртэй тас цавчиж, тэр тайрдсаа шаантаглан байж голоор нь хоёр хуваав.
Өвгөн нэг хагадсыг өөрөө цавчихаар болж, нөгөөг нь Николкад өгчээ. Төдөлгүй өвгөн хоёр хуруу зузаан банзтай болов. Николка байдгаараа мэрийсэн боловч парвайж сэнсэрсэн нэг далиу юм болчихжээ. Өвгөн тэр ажлыг нь сонжин үзээд инээмсэглэн толгой сэгсэрч,
—Окси! Ямар далиу банз вэ гээд түүнийг нэг ч илүү хөдөлгөөнгүйгээр түргэн чадмаг засчихлаа.
«Жинхэнэ нарийн мужаан шиг!» хэмээн Николка бахархан бодов.
Цана хийхээр зэхсэн банз хэд хоног зуухны дээр өлгөөтэй байлаа. Хатаж гүйцмэгц нь Аханя тэр банзаа урт иштэй ойл шиг махир хутгаар нэг хуруу зузаан болтол нь зорж тэгшлэв. Ингэснийхээ дараа их л болгоомжтой ахиулан нимгэллээ. Байсхийгээд л банзныхаа нэг үзүүрээс барьж гараа сунгана. Тэгэхэд нь банзны нөгөө үзүүр яльгүй ч гэсэн доошоо дарж байвал дахиад л цавчина. Тэг тэгсээр хоёр банзны аль аль нь нэг үзүүрээс нь бариад сунгахад гарт хөнгөхөн тогтдог болмогц Аханя сая сэтгэл ханаж ажлаа дуусгах нь тэр.
Маргааш нь Аханя цанынхаа толгой талыг буцалж байгаа усанд зад чанаад хөшүүрэг, хөндөлтэй модон залуураар махийлган залж бэхлээд дахиад хатаахаар өлгөв. Тэгээд Николкаг хулд загасны борцноос арьсыг нь хуулж сайн гэгч хуйлж жижигхэн жижигхэн ороомог хий гэлээ. Энэ завсар Улита бугын шилбэний арьснууд зүйгээд цанын банзны хэмжээтэй хоёр ул бэлтгэчихлээ.
Нөгөөдөр нь цана хатаж гүйцсэнийг үзээд Аханя,
—Микулай, одоо зуухандаа гал зад өрдсөн хэрэгтэй, тэгээд загасны арьсыг удаан чанасан хэрэгтэй гэжээ.
Улита буцалж байгаа хувинтай ус руу загасны арьсан ороомогнуудыг үйчихлээ. Николка зуухыг улайстал нь гал өрдөв. Ороомогнууд хагас цаг гэхэд болтол чанагджээ. Улита тэдгээрийг хувингаас гаргаж хөргөв.
Аханя дээл хувцсаа бэлхүүсээ хүртэл эгэлдрэглэж байгаад нэг цаныг зуухан дээр халааснаа нөгөө загасны ороомогнуудаараа хүчлэн үрж гарав. Шөрмөс нь ирвийж гүрийсэн өвгөний бор бие хөлс дааварлан чийхарч, булчин нь арьсан дор нь оготно гүйх мэт гүрвэгнэнэ. Тэрээр ийнхүү загасны зунгаг цавуугаар цанаа нялгадчихаад, арьсан улны хөрсийг түргэн норгож, түүнийгээ зуухан дээр ээж сайн халаагаад, цанын толгойноос ар үзүүрийг нь хүртэл сунгаж нөмөргөн углаад зангидсан гарынхаа байдаг хүчээр арьсыг банзтай наалдуулан жилэмдэж дарлаа. Улита хамжилцан, арьсыг үрчийсэн газар нь тэнийлгэж, модноос илүү гарсныг нь дотогш нь давуулан наана. Арьсыг хий авахуулалгүй бүхий л энгээр нь цанын уланд наасан хойноо өвгөн амьсгаадан хөлстэй нүүрээ даавуугаар шударч, цанаа хатаахаар өлгөөд сая нэг сэтгэл ханаж инээмсэглэн тамхиа нэрэв.
Хоёр дахь цаныг Николка өөрөө наав. Аханя хаа нэг түүнийг залруулах зуур учрыг тайлбарлана. Цавуу хийхэд гагцхүү давслаагүй загасны арьс л хэрэгтэй. Цавууг бас цааны эврээр хийж болно, гэхдээ маш удаан чанах шаардлагатай. Заримдаа цанын бөхийг бодож банз арьс хоёрын завсраар бугын шөрмөс наах нь бий. Цанын урт эрүүнээс дээш гарах ёсгүй. Анчин хүний цанын ар үзүүрт баавгайн шинэхэн арьсны өөдөс хадна. Николка цаачин учраас түүний цанын ар үзүүрт юу ч хадахгүй ажээ.
Цаныг эвэрч гүйцсэний дараа Аханя хажуугаар илүү гарсан арьсны захыг нямбай өөлж хаяв. Тэгээд цоргин нүх гаргаж, оосроор бэхэлгээ хийсэн нь тамирчдынхтай огтхон ч төсгүй ажээ. Өвгөн ийнхүү өөрийг нь харж хандаж халамжилж буйд Николка үнэхээр сэтгэл хөдлөн баярлах тул юм болгоныг түүний аяд нийцүүлэхийг хичээнэ. Аханя ч үүнийг анзаарч төдөлгүй тэр хоёрын хооронд үнэхээр нөхөрсөг харьцаа тогтжээ.
Малчид орой нь сүргээ хурааж орхисон газар луугаа өглөө бүр үүр цүүрээр явцгаана. Гэтэл бугын сүрэг шөнөдөө олон километр газар таран бэлччих нь олон. Ийм үед малчид хуваагдаж, хоёр нь бугын мөрийн зүүн талаар, хоёр нь баруун талаар, нэг нь дундуур нь орж чанга чанга хашгичсаар, тарж сарнисан хэсэг бусаг цаануудыг нэг дор хөөж цуглуулна. Мөрийн захаар явж байгаа малчид гол сүргийн байгаа газраас хажуу тийш гарсан ганц ч бугын мөрийг орхилгүй мөшгих үүрэгтэй. Хэрвээ мөр үзэж харж гэмээ нь малчид тарж гүйсэн сүргийг хөөж олтлоо мөрдөх ёстой. Энэ нь өвөл хийхэд ч хялбар биш, заримдаа бугын мөр цасанд баларчихна, заримдаа халцгай мөсөн дээгүүр явчихсан байх агаад тэр нь шөнөдөө тошин гүйчихсэн байна. Цас орох нь элбэг. Бас тэгээд бугын сүрэг гурав юм уу долоо хоногийн өмнө явсан мөрөөрөө орчихсон байвал бүх юм холилдож хутгалдчихаад аль нь шинэ мөр, аль нь хуучин мөр гэдгийг ялгахад бэрх болно.


Top
   
PostPosted: Jun.01.14 3:48 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Цаа буга ганц нэгээрээ хэзээ ч тасардаггүй, дандаа хэсэг сүргээрээ бэлчдэгийг Николка удалгүй анзаарчээ. Голдуу л арав, арван нэгэн цагийн алдад сүргээ эмхэлж амжина. Тэгээд малчид маань хашгирч исгэрсээр сүргээ майхны зүг тууна. Николка бусдаас чанга хашгирч исгэрч, бухнээс илүү гүйж харайлгана. Түүнд бугын сүрэг дэндүү удаан явж байх шиг санагдаад болдоггүй. Хашгирч гуугалж, үр ашиггүй гүйж харайлгаснаасаа болоод Николка үйлгүй цуцаж, үдийн хоол идэхийн үед шөл халбагадсан гар нь салгалдаг байлаа.
Үдийн хоолоо цадтал идсэний дараа арьсан дээр хажуулж, амсхиймээр санагдавч ахиад л сүрэг рүүгээ явах хэрэгтэй болно. Хөгшин мянжиг, унааны цаанууд майхан тойроод давс хужир амталж байх зуур бусад нь гал тал тийшээ тараад бэлччих юм уу хуучин замаараа пувраад бэлчээрийн зүг гүйнэ.
Николка салж сарнисан бугыг олж ирэх, тархсан сүргийг бөөгнүүлж байх үүрэгтэй. Дараа нь малчид сүргийн дундуур явж имнээгүй залуу цаануудыг цаламдан барьж авна. Николка сүргийг тойроод хураагаад байх ёстой. Тэрээр малчид бугуйлаа цааны эвэрт хавтай чадмаг углаж байхыг атаархан харна. Бугуйлдсан хүн цаагаа тогтоон цас руу хүчлэн улдаж зогсоно. Малчны нэг нь хөвч шиг чивчирсэн цаламнаас шүүрэн авч аажуухнаар дагуулан барьсаар бугын толгойд ойрхон очмогцоо нэг гараараа эвэрдэн авч, нөгөө гараараа цалмыг тавингуут бугыг эрүүдээд огцомхон дугтрахад хөөрхий тэр амьтан хэдийн бөөрдөн унасан байна. Тэгэнгүүт бусад нь дээрээс нь дараад авна. Хэдхэн хувийн дараа суларсан буга толгой сэгсчин сүргийн зүг давхиж байх бөгөөд баруун чихэн дээр нь хоёр сэтэрхий тодхон харагдана. Баруун чихний хоёр онь бол гуравдугаар сүргийн им. Нэг, хоёрдугаар сүрэг өөр өөр имтэй. Имнэсэн бугынхаа тоог алдахгүйн тулд Аханя чихний хайчилбарыг өвөртлөөд байна. Орой нь энэ хайчилбаруудыг тоолоод тоо бүртгэгч Фока Степанович нийт имнэсэн бугын тоог дансандаа тэмдэглэж авна.
Бугын бөөн сүрэг дотроос имнээгүйг нь олж харна гэдэг амаргүй ажээ. Имнээгүй бугыг нэг хэсэг цаатай сүргээс нь тасдаад, малчид ангаалан гүйж хагас дугуйран дор дороо зогсоцгооно. Сүргээсээ тасарсан цаанууд малчдын хоорондуур тогтоохын аргагүй хуйлран садгадна. Агаарт салхи хүнгэнэн исгэрч зуу зуун туурай цасан тоос манаргаж, зуу зуун эвэр бут бургас шиг сэрэлзэн ирэлзэнэ.
— Таураак !!Таурак!! хэмээн малчид тал талаас гуугчин хэн нэгний нь цалам эрчлэн хуйларна.
Николка ийм бугуйлтай болохсон, хурдан цаануудыг ингэж гарамгай барихсан гэж үнэнээсээ хүснэ. Гэвч сүргийг тойрон гүйж хашин тогтоох нь түүний ажил. Энэ нь нэг их хэцүү биш ч даан ч сонирхолгүй ажил. Николка малчдад атаархахдаа «Өөрснөө барьцгаагаад л байх юм, би юугаараа дутуу юм бэ? Нэг нь миний оронд зогсоод би бугуйлдахсан» гэж гоморхон бодно.
Мань эр маргааш нь сүрэг тойрч гүйсээр бүрмөсөн залхаж гүйцлээ, би бусдаас юугаараа ч дутахгүй ерөөсөө цаламтай болж цаа баримаар байна гэж шулуухан хэлээд тавьчихжээ.
Малчид Николкаг анхааралтай сонссон төдийгүй өрөвдөн толгой дохицгоов. Костя Фролов бугуйлаа Николкад үг дуугүй өгчихөөд өөрөө сүргийн захад очлоо. Аханя бугуйл эвхэхийг зааж өгөв. Николка үүнийг дор нь сурчихлаа. Аханя урамшуулан толгой дохисон боловч басхүү егөөтэй инээвхийлэх шиг Николкад санагджээ.
Тэрээр малчдын араас даган алхах зуур «За гайгүй ээ, та нараас доргүй гэдгээ одоо батлаад өгөмц...» гэж додигор бодож явав.
Шумков сүрэг рүү зааж,
—За тэр нэгийг барьцгаая. Харж байна уу? гэв.
—Хаана байна?
—Тэр л зогсож байна шүү дээ, мянжгийн цаана, далиу эвэртэй.
Николка Шумковын заасан зүг рүү харсан боловч цаанууд бүгдээрээ далиу эвэртэй агаад нүд нь эрээлжлэх шиг болжээ.
—Үгүй ээ, би харахгүй байна гэж тэрээр үнэнээ хэлэв.
—Дүү хүү, юу болж байна? Тас сохорчихоо юу? Үгүй, тэр л зогсож байна шүү дээ, бөөрөө бидэн руү харуулаад цас шиншилж зогсоно. Харж байна уу?
—Үгүй, харахгүй байна.
Малчид нууцгайхан жуумалзана. Шумков уцаарлан бухимдаж,
—Нээрэнхээсээ үзэхгүй байна гэж үү дээ? Модны хажууд зогсож байна, за одоо яг бидэн рүү харлаа, тэр мянжгийг өшиглөчихлөө. Харав уу?
Николка,
—Харлаа! Харлаа! гэж баярлан дуу алдав.
—За яамай даа, арайхийж л... Одоо түүнийгээ алдчихав аа. Дагуулаад хараад бай, тэгээд барина шүү.
Малчид саяын товлосонтой хамт хэсэг цааг түргэн бүчиж аваад Николка Шумков хоёрын хоорондуур туув. Булингартай гол шиг бугын зэгэл саарал урсгал Николкагийн дэргэдүүр галзуу мэт хуйлран садгадаж тэр урсгал дотор нөгөө далиу эвэрт уусан алга болох нь тэр. Николка бугуйлаа саглагар бут шиг сагсалзан сэрвэлзсэн эвэрнүүд рүү таамгаар шидсэн боловч бугуйлынх нь үзүүрт гогцоо гарахын оронд ороолдсон түүдэг харагджээ. Яг энэ хоромд Шумков нөгөө цаагаа барьчихсан байв. Миколка бугуйлаа дахиад нэг таамгаар шидсэнд аанай л гогцоо үүссэнгүй, харин бөөн орооцолдсон уяа мянжгийн бөөрийг гуядах нь тэр.
—За дүү минь, чи бугуйлаар цаа цохиод алчихав! гэж Шумков дооглонгуй өгүүлэв.
Харин гурав дахь удаагаа шидэхэд нь Николкагийн бугуйлд яасныг бүү мэд, гурван цаа зэрэг орчихдог байгаа даа. Хоёр нь ч тэр дорхноо мултарчихаж, гурав дахиас нь бугуйлаа салгаж авах гэж бөөн ажил болжээ. Николка ичихдээ Костяд бугуйлыг нь буцааж өгөөд хуучин байрандаа очив.
Тэрээр шинэ амьдралдаа бага багаар дассаар малчдын дадал заншлыг ажиглан мэдэж, улмаар тэдний дамыг авсаар бүлгээ. Аханя бригаддаа гойд нэр хүндтэйг Николка даруй анзаарчээ. Аливаа чухал хэрэг дээр Аханя л эцсийн шийд хэлнэ. Бригадын дарга туршлагатай цаачин боловч Аханяд хүрэх яагаа ч үгүй. Шумков ихэнх насаа суурин газар өнгөрөөсөн хүн. Долдугаар анги төгсөөд Благовещенскийн хөдөө аж ахуйн сургуульд суралцаж, дараа нь хамтралд мал маллаж байжээ.
Шумковоос дөрөв тав ах Фока Степанович хамтралын төвд тоо бүртгэгчээр нэлээд удаан ажиллаад хожим нь цаачдын бригадын дарга хийж явсан боловч зөөлөн зантай учир өөрөө тэр албанаасаа гарч, сүүлийн арав шахам жил буга маллаж байгаа ажээ.
Костя Фролов гуч эргэм настай. Тэрээр тайгад төрсөн, удам угсаагаараа цаачин. Долоотой байхад нь дотуур байртай сургуульд өгсөн боловч гуравхан жил сурчихаад тайга руугаа оргон эргэж ирээд тэр үеэс хойш цаа маллаж яваа аж. Ах дүүстэйгээ уулзах буюу хулд агнах үеэр мөнгө олох гэж хааяа төв орно.
Тэрээр чац багатай, бие хаа тэгшхэн, явдал хөнгөхөн, дуу зөөлөн, ясархаг бүсгүй царайд нь ямагт цайлган инээмсэглэл тодорно. Костя бүх юмыг хийж чадна, ачлагын эмээл, өргөн цана, тэрэг чарганы янз бүрийн тоног, хутга шөвөг хийх, загасны тор сүлжих, хав загасны арьсаар бугуйл зүсэхээс авахуулаад цаачин хүний хийж чадах ёстой ажлыг ямар тоочиж барах биш. Энэ бүгдийг Костя зүдрэлгүй хийх бөгөөд тэр ч байтугай үйлэнд уран, оёсон юмаа өнгөтэй өлбөнгөөр гоёж чимэхдээ чадамгай. Бүсгүй хүний ажилд ийнхүү дурладаг болохоор нь малчид түүнийг Костя-охин хэмээн цаашлуулдаг боловч уран үйлийн үлгэр болгоод ямар ч үзэсгэлэнд зоригтой тавьж болох бүтээлээсээ Костя-охин тэдэнд бэлэглэв гэмээж нь нөгөө тохуурхдаг улс маань хэн нь ч гэсэн үнэн голоосоо баярладаг авай. Костя Фока Степановичийн зээ дүү, Фока Степанович өөрөө Аханягийн зээ дүү ажээ.
—Бид ч дөмөөрөө төрөл улс даа хэмээн Фока Степанович инээмсэглээд,— Ямскт ерөөсөө л арваадхан овогтон бий, түүнээс хамгийн гол нь Фроловынхон. Чи харж л байгаарай, гурав дөрөвхөн жилийн дараа чамайг Машка Фроловатай юм уу Дунька Фроловатай гэрлүүлээд манайхны хамаатан болгочихно гэснээ хэсэг зуур бодолхийлээд,— Хэрэвзаяа чи биднээс нэг жилийн дараа зугтчихгүй бол шүү дээ гэж эргэлзэн өгүүлэв.
Николка малчдыг ажиглах тусам тэд түүнд улам сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Бригад нь нэгэн эвсэг гэр бүл, Николка энэ гэр бүлийн тэгш эрхт гишүүн мэт түүнд бодогдоно. Хэн нь ч хэндээ тушааж захирахгүй, хэн ч хэнийгээ аашилж омогдохгүй, цөм нэг л ажил үйлстэй, ганц санаж сарвайдаг юм нь бугын сүрэг, энэ сүргээ хамгаалж, өсгөж үржүүлэхийн төлөө л зүтгэцгээнэ.
Николка Аханягийн зааж сурахыг даган аяндаа л түүний шавь шиг болжээ. Өвгөн таяг шиг урт мод ардаа хэдэрчихээд яльгүй бөгтийсхийн, арьсан ултай палигар цанаараа хөнгөхөн хөнгөхөн гулсаад тайга дундуур итгэлтэй додигор алхална. Энэ таягийг малчид, яагаад ч юм бэ, саваа гэнэ. Гараас мултрахгүй, тулахад эвтэй- хэн бариултай, эрүүгээр татах дайны нэлээд урт таяг билээ.
Малчин хүн энэ саваанаас өвөл, зуны хэдийд ч салахгүй. Хусыг засаж янзлан хийдэг боловч хамгийн сайн нь моносон саваа байдаг. Малчин хүн өвөл саваагаараа цасны зузааныг хэмжинэ, цасан дор хөвд байгаа эсэхийг мэднэ, эсвэл уулын уруу руу цанаар буухын цагт хурд саагч нь болно. Зуны цагт саваагаа тулж цаандаа үсэрч мордоно, намгийг хатгаж баримжаална, бууны хөл болгоно, ер нь савааны хэрэг мундахгүй, малчин хүн саваагүй бол гаргүй л гэсэн үг. Алганы аяар мөлчийчихсөн зарим савааг олон он жилээр хэрэглэнэ. Тийм нэг, олон жил хүний гарт зүтгэсэн, бөх уяхан савааг Аханя Николкад нэг өдөр бэлэглэжээ.


Top
   
PostPosted: Jun.01.14 1:39 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Николка өвгөний араас уяатай гөлөг мэт дагана. Өвгөн түүнд ямар нэг мөр заагаад тэр нь ямар амьтан, шувууных, яваад удсан эсэх, өлөн байж үү, цатгалан байж үү, ямар зан төрхтэй болохыг хүртэл тайлбарлаж ганиулж өгнө. Мөр танихын ухааныг Николка гайгүй амархан сурч байлаа. Аханя үе үе түүнийг шалгангаа сайшаан толгой дохино. Харин тайгын дотор зүг чигээ олохыг Николка яагаад ч сурч чадсангүй. Тэрээр анд яваад буцах тоолондоо өөрийн явсан замыг дагаж ирнэ. Гэтэл өвгөн майхнаас гараад л сүрэг нь тав, арван километрийн цаана ч байсан яг л түүн дээр буучихна. Тайгын хаанаас ч гэсэн майхандаа мөн л яг ороод ирнэ. Цаачдын ийнхүү тайгад зүг чигээ амархан олдог чадвар байгалиас заяасан ер бусын авьяас мэт түүнд бодогдоно.
Николкад буга үнэхээр сайхан санагдана. Том хар нүд нь хэчнээн гунигтай, хэчнээн дөлгөөхөн гээч!
Тэрээр «Буга гэдэг орчлонгийн хамгийн номхон амьтан байх» гэж сэтгэл гэгэлзэн бодож, энэ хоёр мянган бугын сүргийг цөмийг нь давс түрхсэн хар талхаар цадтал нь тэжээхсэн гэж бодно.
Гэвч нэгэн явдлаас хойш бугын тухай бодол нь арай өөр болжээ. Тэр нэгэн өдөр мань хүн цаанууд урд өргөн туурайгаараа гүнзгий цасыг малтаж, цасан нүхэн дотроос хөвд олж идэж байхыг бэлчээрийн захад ажиглан зогсож байв. Нэг туранхай цаа Николкагийн анхаарлыг татжээ. Тэр цаа цас түргэн түргэн цавчилж харагдана. Ухан ухсаар хөвдөндөө хүрээд юу юугүй үмхэхээр завдах хоромд олон салаа хурц эвэртэй нэг том этэр хажуунаас нь дайрч хөөрхий туранхай цааг хөөчихөөд бэлэн нүхнээс хөвдийг нь хүртэж гардаг байгаа даа. Дорой цаа шинээр цас ухаж байх хооронд танхай этэр бэлэн хөвдөө идэж дуусаад түүнийг дахин өшиглөж хөөв.
—Ээ муу хувалз! хэмээн Николка бухимдан хашгираад дээрэлхүү этэр лүү саваагаа шидлээ.
Гэтэл энэ үес нөгөө туранхай цаа нэг жижигхэн дасванг ухсан нүхнээс нь хөөж айлгаж байгаа харагдав. Николка сайтар ажиглавал бүх цаа ингэж бие биеэ хөөх ажээ. Хүчтэй нь хүчгүйгээ өшиглөнө, сул нь доройгоо хөөнө. Дорой нь хожим Аханягийн тайлбарласнаар,
—Хэрэвзаяа цас маш их гүнзгий бол түүнд идсэн ч юм байхгүй, өлөн хоцроо, бүрмөшин үхэж үрэгдээ! болдог ажээ.
Малчид зарим цааг хөллөгөөнд сургана. Үүний тулд том зарь эсвэл этэр барьж аваад эврийг нь хөрөөдөж танана. Тэгээд хурц ясан шивүүр өргөстэй, гүйлгээ сагалдаргатай ногтоор ногтолж, туяхан ургаа хар модноос тойроод байхад уяа нь богиносож ороолдохооргүй уяна.
Малчдыг холдмогц буга хар хүчээрээ цамнаж зулран зугтахыг оролдон уяагаа угз угз татна. Хар мод нахийж ирснээ тэнийн босож бугыг өөр лүүгээ эргэж татна. Ингэхэд гүйлгээ сагалдарга хоолойг нь боож, ясан шивүүрүүд ухархай руу нь чичлэн шигдэнэ. Тэр даруй буга ихэд өвдсөн, цочсондоо болоод хөлөө хяргуулсан мэт өеөсөн ойчно. Гэвч дахин босоод улам хүчтэй цамнан урд хоёр хөлөөрөө агаар самарч цовхчино. Тийнхүү унаж тусан, босон босон харайхад сагалдаргандаа хоолой нь боогдон шуухитнан багтарч, хамар нь сартганан, бөмбөлөг хоёр нүд нь ухаангүй эргэлдэнэ. Тийнхүү хагас цаг орчим алдуурах гэж ядсаны эцэст буга сая цуцаж толгойгоо сэгсрэн, амаа ангайн хамаг бие нь чичрэн татганаж номхорно.
Сургаж байгаа хүн үүнийг үзмэгц чанга чанга ханиалган хашгирч, гараа огцом огцом даллан буга руу очиж дахин үргээн нэг хэсэг цовхчуулна. Тэг тэгсээр буга маань урт бүдүүн хэлээ унжуулан, хар хур уухилж, цулбуурандаа татагдан, хүний хашгирах ханиалгахыг тоохоо больж, гар далайхад дальдрах төдийхөн зогсоно. Ингээд бугыг нэгмөсөн сургачихлаа гэж бодмоор авч энэ нь дөнгөж эхлэл төдий ажээ.
Малчин нэгэн хэмээр бүүвэйлэн исгэрсээр бугыг дээшээ цоройн цамнах битгий хэл, хажуу тийш бусгаж шарвахын аргагүй болтол нь модонд тулган чанга гэгч уяна. Тэгээд бугын толгой руу зөв талаас нь очиж, эхлээд болгоомжтой зөөлөн, дараа нь ширүүн ширүүнээр нэг бол чихнээс нь таталж чангааж эсвэл гараараа нуруу, гэдсээр нь шудран илж, ногтыг нь засах зэргээр энд тэнд нь хүрч цочроог гаргах бөгөөд чингэхдээ «Фи-вить! Фи-вить!» хэмээн зогсоо зайгүй сугайлан аргадна.
Буга хүний гар хүрэхэд бие нь чичивгэнэн, хамар нь хуугчиж, нүд нь дүрлэгнэх бөгөөд сав л хийвэл өшиглөх хайрахыг завдан, заримдаа зорьсондоо хүрнэ. Малчин өшиглөх өвдөхийг тэвчин ажлаа махран үргэлжлүүлээд л байна. Буга төдөлгүй аргадах дуунд бүүвэйлэгдэн дальдчиж тийчигнэхээ болино. Тэгмэгц малчин дахиад л чанга чанга гуугчин хашгичиж, хоёр гараа савчин далайж, биед нь дахин ширүүн ширүүн хүрнэ.
Буга энэ бүхнийг тоохоо больж дөжирлөө гэж итгэснийхээ дараа малчин хөллөгөөнд сургах хамгийн нарийн ажилд орно. Энэ нь хөтөлж сургах ажил. Сайн сургасан буга малчны араас бараг өсгий дээр нь гишгэчих шахам ямар ч шахалт туултгүй дагана, малчин цулбуураа л барьж явахаас өөр ажил байхгүй. Тийм бугаар нүүхэд амархан. Муу сургасан буга сав л хийвэл улдаж чангаагаад ер олигтой явж өгөхгүй, эзнээ ядрааж махы нь иднэ. Ханиалгах буюу гар далаймагц цанхалж цамнаад юм уу хажуу тийшээ бусгаж зулраад ачаагаа хөглүүлж, уяа хөллөгөөндөө орооцолдоно. Буруу сургасан буга өтөлтлөө муу зангаа орхихгүй, ёстой эзнийхээ наждыг эдэлж өгнө! Чухам иймээс малчид цаа бугаа эхнээс нь л зөв сайн сургахыг чухалчилдаг авай.
Эцэст нь малчин сургасан бугаа модноос тайлж исгэрэн сугайлсаар цулбуураа баруун гартаа ороож бугыг өөр лүүгээ зөөлхөн татна. Буга дөрвөн хөлөөрөө улдаад зогсчихно. Одоо түүнийг хөдөлгөх арга байхгүй, малчин ч татаж чангаахгүй. Харин хажуу талаас нь очиж цулбуураа хоёр удаа татасхийснээ өөр лүүгээ хар хүчээрээ дугтарна. Буга тэнцвэр алдан өөрийн эрхгүй хүний зүг хоёр гурав алхана. Малчин зайлсхийн тэр даруй цулбуураа суллана. Цулбуур сулрангуут хоолой боож байсан сагалдарга суларч, ухархай руу шигдсэн хурц ясан шивүүрээс өвчин намдана. Гэвч буга улласан хэвээр, явах царайгүй зогсоно. Малчин нөгөө талаас нь очиж түрүүчийнхийгээ давтана. Чухамхүү явахын цагт л цулбуур суларч, тэгснээр л боомилсон гогцоо хоолой боох нь багасаж,хурц шивүүр ухархайд шигдэхээ больж байгааг буга ойлгож автал нэлээд хугацаа өнгөрнө.
Тэг тэгсээр хүн ч сансандаа хүрнэ, буга ч өөрийнхөөрөө зүтгэвэл өвдөх, боогдож үхэхийн зовлон амсах агаад хүний араас дуулгавартай дагавал амар заяа үзнэ гэдгээ ухаарна. Гэвч энэ мөчийг хүртэл буга мөн ч олон удаа зуларч, цамнаж, эзнээ урд хөлөөрөө самарч, хоолой нь боочихсон мэт худлаа архиран гасалж, нүд нь гөлийн унаж, дахин босон харайж зовно. Малчин хүн энэ дуулгаваргүй амьтныг гэдэс рүү зад өшиглөмөөр буюу бүлтгэр нүдэлсэн мунаг толгой дундуур нь тас татаад авмаар санагдавч биеэ тэвчин барьж, аанай л аргадан исгэрсээр байна. Бугыг одоо цохиод авах юм бол хамаг ажил нь талаар болж, энэ амьтан өтлөн өтөлтлөө хүн ширүүхэн хөдлөх буюу гар далайх төдийхнөөс бусгаж дальдчаад байдаг болчихно гэдгийг малчин хүн мэднэ. Тэгээд л арга буюу уураа төдийгүй уцаараа барьж байгаа нь тэр. Сургасан бугаас орой болохын үес л сая нэг юм ногтыг нь мулталж авна.


Top
   
PostPosted: Jun.01.14 2:03 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Unshij baigaashuu. Goyo nom oruulj baigaad bayarlalaa. Yer ni 1993 onoos umnu orchuulsan uran zohioliin nom asuultad oruulahad hen ch zohiogchiin erh enee teree gej nehehgui. Sanaa zovoltgui oruulj bolno.


Top
   
PostPosted: Jun.01.14 10:54 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Maжийчихгүй бол дуусганаа.Скандаад харахаар нэл алдаа, нүдэнд торсоныг зассаар хамаг цаг барчих юм.Татсан алдаа засагчууд маань ажилахгүй байх шиг.
Зөвөлгөө өгвөл сайн байна. :brows:


Top
   
PostPosted: Jun.02.14 12:32 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2008
Location: Nothins that bad if it feels good
mash goy nom, saihan nom oruulj bgaad bayrlalaa, uneheer sonirholtoi, nom n dotroo heden zuragtai bdg daa, zurj bj bilee :-D
amjilt :wd:

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Jun.04.14 11:24 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Харин буга маань аль хэдийн эрх чөлөөтэй болсноо үл ухааран барзгар улаан хэлээ унжуулан хоёр бөөр нь түнхэлзэн уухилаад, нөгөө газраа зөндөө удаан зогсоно. Туурайн аяар хөлд нь энд тэнд хөх няц хурж, цулбуурын суранд алга нь улаан эрээн болчихсон малчин сургасан бугаа нүд баясан харчихаад, ядарч даагдахаа больсон хоёр хөлөө арай ядан зөөсөөр майхны зүг сажлахдаа шинэ унаандаа тохирох нэр бодож явна. Унааны бугад ёстой санаанд оромгүй нэр өгнө. Сүргийн дотор Лонх, Түрийвч, Нус, Костя, Фока, Хөл бөмбөгч, Сансрын нисэгч гэдэг нэртэй буга ч бий.
Николка өөрөө сургасан бугатай болохсон гэж үнэхээр хүсэвч одоо хэр түүгээр энэ ажлыг итгэж хийлгэхгүй байв. Шумков түүнийг тайвшруулан,
—Дүү хүүд сургах цаг ирнэ. Хойтон жаран толгой сургах хэрэгтэй болно, тэгэхэд л сураарай гайгүй. Харин одоохондоо сайн л харж авч бай гэжээ.
Николка ч харж ажигласаар билээ. Тэгэх тусам цаачин хүн хэчнээн их юм мэдэх, чадах хэрэгтэйг гайхаж барахгүй, өөрийнхөө арчаагүйг улам бүр ухаарна. Гурван жил дагалдангийн цалин авч, дагалдангаар явах ёстой. Николка цалингийн тухайд ер бодсон юмгүй. Жинхэнэ цаачин болох л гол зорилго нь байлаа! Тэрээр бугуйлаар өдөр болгон дасгал хийж хожуул, модны мөчир, нохой хүртэл цаламдаж үзнэ. Нэг дэвтэр нээж Аханя болон бусад малчнаас сонссон амьтан шувуудын авир төрхийн тухай ярьсан зүйлийг бичиж авдаг болов. М?н түүндээ элбэг хэрэглэгдэх эвен үгсийг тэмдэглэнэ. Ядрах нь гайгүй бол оройн цагаар Горький, Жек Лондоны номоос амтархан уншина. Николка аж төрөлдөө сэтгэл хангалуун байв. Гагцхүү дагалдан сурагч гэдэгтээ жаахан гутарч, бушуухан бусад малчидтай эн тэнцэх хүслэн оргилно. Ямар ч даалгаврыг түргэн, сайн биелүүлэх гэж байдаг чинээгээрээ мэрийж малчид өөрийг нь магтвал туйлаас их баярлана. Тэр дундаа өвгөний амнаас «Окси! Хокан ай» гэдэг урамтай цагтаа хэлдэг магтаалыг сонсвол бүр ч гойд баярлана.
Николка хэдий хичээн мэрийвч ёсоор нь хийж чадахгүй юм зөндөө, тэгээд ч яах учраа олохгүй сандрахад цаадуул нь түүнийг цайлган сэтгэлээр цаашлуулж инээдэм болцгооно. Малчид хажууд нь эвен хэлээрээ ярилцахад Николка ойлгохгүйдээ тун их харамсана. Тэд аль нэг юмыг зөвлөлдөх буюу шүүн хэлэлцэнэ. Заримдаа царай нь санаа зовсон байдалтай эсвээс хөгжилтэй инээлдэнэ.
Юуны тухай ярьж, юунаас болж инээлдэж байгааг Николка тааварлан суухаас өөр аргагүй. Гагцхүү өөртэй нь ярих үед л орос хэлээ сонсоно. Малчид өөрсдөд нь хэцүү орос хэлээр дэргэд нь заавал ярьж байх албагүй, харин мань хүн өөрөө л эвен хэлийг сурах ёстой гэдгийг Николка ойлгоно. Ийнхүү ойлгон байвч малчдад дотроо жаахан гоморхоно. Тэд өөрийг нь далдуур дооглоод байх шиг үе үе санагдана. Ялангуяа Шумков түүнийг цаашлуулах дуртай, тэгэхдээ бүр ил дооглоно. Харин нэг удаа тэрээр өөрийнхөө тоглоомоос өөрөө хохирчээ...
Энэ нь нүүдлийн үеэр болсон хэрэг. Шумков Николка хоёр сүргээ тууж, бусад нь тэдний гаргасан мөрөөр ачаа хөсөгтэйгөө явжээ. Цааны олон сүрэг тайга дундуур дайрч байгаа их цэрэг шиг сүр бараатай, дуу шуутай хөвөрнө.
—Баруун тийш нь! Баруун тийш нь эргүүлээрэй! хэмээн Шумков байсхийгээд л хашгирна.
Николка даруйхнаа сүргээ захлан харайлгаж, баруун тийш эргүүлэхэд заримдаа овоо зөв эргэвч битүү цасан дээгүүр зам гаргаж яваа түрүүчийн цаанууд нь хэт цаашилж, бүх сүрэг тэднийг дагаад буруу тийш эргэх тохиолдол ч гарна. Ийм үед сүргээ буцаан эргүүлж зөв зүгт нь чиглүүлэх гэж хоолой мэдэн хашгирч, хөл мэдэн гүйнэ. Гурван цаг хэртэй яваад нэг буга гэдсээрээ ойчоод өгөв. Николка бугыг өндийлгөж ядаад бригадын даргаа туслаач гэж дуудав. Шумков сүүлнээс нь дугтарч үзсэн боловч хөөрхий буга улаан судал татсан ?агаан нүдээ бүлтэлзүүлэн уухилан хэвтэнэ.
—Өвчин туссан юм болов уу? гэж Николка бодсоноо хэлэхэд Шумков,
—Өвчин туссанаас зайлаагүй. Би одоо эмнээд орхиё гээд хутгаа хуйнаас нь гаргалаа.
Тэгээд бугыг бөөрөөр нь өеөдүүлэн унагаад толгойг нь духайлгаж байгаад хутгаа сурмаг гэгч нь нугас руу нь шаачихав. Буга нэг хүчтэй таталдсанаа хөл нь ганц хоёр тийчлээд хөдөлгөөнгүй боллоо.
—За дүү минь, ингэж л эмнэдэг юм даа! Сурна шүү! гэж Шумков мэл гайхаж цэл хөхөрсөн Николкад зааварджээ.
Николка орой болохын үед хашгирснаас хоолой нь сөөж, харайлгаснаас хөл нь цуцчихаад явж байтал бас нэг буга цасан дээр ойчсоныг үзэв. Хошуу, шилбэ нь цагаан, ёстой ховор хөөрхөн буга байлаа. Малчид ийм бугыг их үнэлнэ, тэгээд ч цагаан шилбэт Уныпа гэж өхөөрдөн нэрлэнэ.
Николка Шумковыг харвал бригадын дарга нь сүргээ эргүүлэн модны цаагуур сүүтэлзэх ажээ. Бугын сүүлнээс таталж, бөөр рүү нь хөлөөрөө хэд нударсан боловч цаадах нь хамар нь сарталзан ягаахан хошуу нь пумпалзан хэвтсээр байв. Хайран буга, гэвч алахаас яах вэ. Никол- ка хүйтэн ус руу шумбах гэж байгаа мэт цээж дүүрэн амьсгаа аваад бугын толгойг духайлган дарж хутгаа нугас руу нь хүчтэй дүрлээ. Тэгээд хутгаа бушуухан арчиж хуйлаад, холдсон сүргийн хойноос эргэж харалгүй гүйж одов.
Николка анх удаа буга алж байгаа нь энэ. Сэтгэл нь нэг л хачин оргивч эрт орой хэзээ нэгэн цагт ингэж хутганыхаа ирийг бугын цусаар мялаах ёстой байсан гэж өөртөө итгүүлэхийг хичээнэ. Тэрээр «Цөмөөрөө бэлэн мах идэгчид байж яаж таарах вэ, алж төхөөрөх хүн байх ёстой биз дээ. Тэр тусмаа малчин хүн» хэмээн эргэцүүлэн боджээ.
Эхлээд ая нь таарахгүй байсаар сүүлдээ мартчихсан тул Николка Шумковт алсан бугынхаа тухай хэлээгүй ажээ.
Нар жаргахын үес хоёр тууварчин сүргээ нэгэн толгой дээр тогтоон бэлчээчихээд буудаллахад эвтэйхэн газар сонгон олж ачаа хөсгөө хүлээв.
Нөхөд нь удаан хүлээлгэсэнгүй. Хөсгийн цувааны эхэнд Аханя, хойно нь чарган дээр суусан Улита, түүний араас Костя Фока Степанович хоёр явж байв. Малчин бүр тэвхийтэл ачсан зургаан чарга бүхий өөр өөрийн хөсгийг хөтөлж явна. Аханя түүчээ цааныхаа цулбуурыг модноос уянгуут Шумков руу очиж гараараа хурдан ширүүн занган нэг юм хэлэн уурлан загнаж гарав.
Шумков өвгөний үгийг гайхсан байртай таслалгүй сонсож байснаа гэнэтхэн Николка руу эргэж,
—Чи яах гэж буга алчихав?! гэж хашгирлаа.
—Юу яах гэж гэж? Тэр буга чинь ойчсон... эмгэг туссан... Хэрвээ ойчвол ингэж эмнээрэй гэж чи өөрөө хэлсэн шүү дээ. Би тэгээд л алчихсан. Тийм биз дээ?
—Үгүй ээ, энэ чинь миний амины цаа! Миний аминых, ойлгож байна уу, чи?! Өвчтэй цаа биш, зүгээр л ядарсан цаа! Жаахан амарчихаад л босоод явчих байсан юм. Ойлгож байна уу? Нөгөө буга чинь бол эмгэгтэй байсан. Бид аль хэзээнээс нядлах гээд байсан юм. Энэ чинь бол зүгээр л цуцсан хэрэг! Цуцсан! Ойлгож байна уу, чи?! Тьфу! — Шумков арга барагдан газар нулимж гараа сэгсэрчихээд Уныпаг ачсан чарга руу явав.
Аханя араас нь,
—Васька, чи тэнэг толгой! Яах гэж хүн хуурсан юм бэ? гэж хашгирав.
Малчид үдэш нь Уныпагийн шүүслэг шүүрхий элгийг идэхдээ зориуд чанга чанга тамшаалцгаан Шумковыг жаал егцгөөлөө. Фока Степанович гойд чармайж байв.
—Василий, чи яагаад ийм гунигтай байна? Элэг идэхгүй яагаав? Ээ, мөн амттай байна шүү!.. Залуу, гуниад яахав! Улита цагаан шилбэнийх нь арьсаар чамд сайхан сөөхий хийгээд өгнө. Костя өлбөнгөөр гоёод өгнө. Сууринд очоод гангалахгүй юу.
Нэгдүгээр сарын сүүлчээс байн байн цас орж эхэллээ. Бугын сүрэг урьдын адил хэдэн километр тархан бэлчдэгээ больж, нэг дор бөөгнөрөлдөн зогсоо чөлөөгүй цас малтаж, гол зогоох хөвдөнд арай ядан хүрцгээнэ. Цасны зузаан зарим газраа бүтэн хагас метр хүрнэ. Цааны тэвээрэг дорхноо шуугдлаа. Малчдын санаа зовж эхлэв. Тэгтэл ч Фока Степанович сүргээ эргэж яваад өлсөж үхсэн эхний цааг үзжээ. Тэр үхсэн цааны үзэх ч өөхгүй улцан цэхэр зовлогыг идэх нохой ч олдсонгүй.
Оройн хоолны дараа малчид шөнө дөл болтол ярилцаж маргалдлаа. Өглөө нь Николка Костя хоёрыг сүргээ майхан руу хурааж ир гэж явуулжээ. Костя сүрэг рүү очих замдаа малчид уул руу түргэвчлэн нүүх санаатай байгааг Николкад хэлэв.
—Бригадын дарга сүргээ Малкачаны тундр лүү тууя гэснийг өвгөн тас зөрж дийллээ. Тундрт хөвд ховор, иас хатуурчихсан, харин ууланд бол тэнгисийн талаас салхи цасыг нь хуу алгадчихсан газраар хөвд элбэг байгаа. Өвгөн хаана хэр цастай, ямар хөвдтэйг толгод нэг бү- рээр нь андахгүй, манай хүн ч профессор л доо. Уулэар явахад бэрх, гэвч гол нь цаа л цатгалан байвал гүйцэх нь тэр.
Бас тэгээд аргаль угалзаар нүд хужирлана, тэндхййн уул толгодоор нэг аргалийн жим! Аргалийн нэхийгээр хийсэн хөнжил маш дулаахан, бугынхаас ч дулаахан гэж Костя ярив.
Малчид сүрэг рүүгээ дөхөж очоод ойн дээгүүр хэрээ нисэлдэхийг харав.
— Бас нэг цаа үрэгдсэн байх аа гэж Костя таамаглан хэлсэн нь үнэн болжээ. Хэрээнүүд үхсэн цааны нүдийг хэдийн ухаж, хавирганых нь завсраар гэдэс дотрыг нь цувуулжээ. Үхсэн цааны хажууд мэдрэл цоч- рол ч үгүй болсон нэг хариугүй туранхай дасван цас малтахчаан аядаж, цасан нүхэн дотроос байн байн цу- халзан орчин тойрныг гунигтайяа харах аядан сүүтэлзэх нь хөөрхий амьтны хоногийн тоо гүйцэж байгаа нь илт.
Арван цагийн орчимд сүргээ майхан руу тууж ирцгээв. Майханд үлдсэн малчид цагийг ашиглан чаргануудаа хөсөглен залгаж, ачаа бараагаа боож баглачихсан, гагцхүү майхнаа буулгаж эвхээд, цаагаа барьж аваад хөллөх л үлджээ. Хөллөх цааг, ялангуяа залуухныг барина гэдэг яггүй ажил. Сүрэг тогтонгуут Аханя унааны хөгшин цаануудаа нэг дор аятайхан бөөгнүүлж эхэллээ. Тэрээр ширүүн хөдлөхгүйг хичээхийн хамт чанга чанга шовшрон нэг газар луу хөөнө. Бөөн пижигнээн болж бөөгнүүлсэн хэдээ тарааж алдчих вий гэсэндээ эргэж зугтсан ганц нэгийн хойноос үл хөөцөлдөн гагцхүү хураасан хэдээ л нэг зүг тууна.
Өвгөн тийнхүү гучаад буга тасдаж хураагаад болно гэж үзсэн бололтой зайдуу хүлээж байгаа малчид руугаа дохимогц цаадуул нь цаануудыг тойрон айлгаж үргээх вий гэж болгоомжлон ойртоцгоов. Малчдыг ойр- тох тусам цаанууд улам шавааралдан бөөгнөрч, догшин ширүүн нь гол руу нь орох гэж зүтгэлэн дайрах ажээ. Малчид гурван метр хэртэй ойртоод бугуйлаа бүсэлхийн тус барьж, тасдсан сүргийг тойруулан бугуйлын хоёр үзүүрийг нийлүүлж модонд уяваас нэг янзын хашаархуу юм болох нь тэр. Аль нэг нь хоригноос гарч сүрэг рүү?ээ зугтах санаатай эргэвэл малчид тэр даруй чээглэн исгэрч, бугуйлаа зөөлхөн хөдөлгөнө. Нэг л цаа бугуйл даваад зугтчихвал бүгд араас нь дайраад тогтоохын аргагүй юм болно.
Тэгтэл ч цаанууд номхорцгоолоо. Аханя хориг дотор орж захаас нь эхлэн цаануудыг болгоомжтой хазаарлаж хооронд нь холбож эхлэв. Холбосон цаа нь давхар хориг болж, түүний дотор хамгийн догшин цаанууд үлдэнэ. Захын цаануудыг холбож дуусмагц Улита нөхөртөө туслахаар очив. Тэрээр цаануудын дундуур чихэж ороод, догшин адгууснууд цамнаж, хурц эвэрнүүд нь нүүрийнх нь өмнүүр сэрвэлзэн байхыг эс тоон хазаараа сурамгай углаж байна.
Улита өнгө өнгийн өлбөн, өнгө өнгийн үстэй арьсны өөдсөөр хээлж чимэглэсэн үндэсний гоёлын хувцсаа өмсжээ. Нарийхан урт савхин ууж нь гойд гоё. Өлбөн хээнээс гадна товойлгож сийлсэн олон чимэг, мөнгөн зооснууд тэр уужиндаа зүүсэн нь хөдлөх бүрийд нь жингэнэн харшилдана. Улита энэ гоёлоо гагцхүү нүүдлээр өмсөж бусад үед хир даг болсон эрээн даавуун дан дээл, дээр нь бугын шөрмөс ээрэх юм уу гутал бээлий эсгэх нарийхан банзаа тавьдаг халцарч зулгарсан арьсан түрүүтэй сөөхийтэйгөө майхандаа сууж байдгийг Николка мэдэх билээ. Улита өглөөнөөс аваад орой болтол юм оёх, эсгэх, арьс хусах гээд элдэв ажилтай, гаднаас идэх мах оруулах гэж юм уу дэргэд нь ус байхгүй бол саванд хайлах цас дүүргэх гэж хаа нэгхэн гадагш гарна. Чухам үүний учир нүүдэл гэдэг урцны эзэгтэйн хувьд хамаг гоёлоо гангалан өмсөж гайхуулах ганц баяр ёслол болдог ажгуу.
Хөллөгөөний бүх цаагаа холбоод гүйцлээ.
Малчид ундаа ууж, майхнаа буулгаж боогоод замдаа гарцгаав. Аханя хосоор нь холбосон дөрвөн бугыг хөтлөн нүүдлийн цувааг түүчээлэн хөдлөв. Аханягийн араас Шумков цуваатайгаа дагалаа. Шумковын хамгийн эхний чарганд зөвхөн хөнжил, арьс ачсан тул хоёр дахь нь нэгдэхээсээ арай хүнд. Гурав дахь нь хоёр дахиасаа хүнд, хамгийн сүүлчийнх нь ачаандаа дарагдаж хяхтнан байна. Шумковын араас Фока Степановичийн ачаа хөсөг дагаж, нийт цувааг Улита отголно. Улита хамгийн номхон цаанууд хөллөсөн өндөр хөнгөхөн чарган дээр?суужээ. Нүүдлийн үеэр гагцхүү урцны эзэгтэй л чарган дээр суух эрхтэй. Ийм эрхийг мөн хүүхдүүд, дорой буурайчууд эдлэх бөгөөд эрчүүл зөвхөн онцгой тохиолдолд эдэлж болно. Ердийн үед малчин хүн ачаагаа хөтлөөд чарга нь хөмөрч хожуул булдруунд тээглэчих вий, буга нь хударгандаа ороолдож эмээл нь холиборчихоогүй байгаа хэмээн байн байн эргэн харж явна. Эмээлээ засах буюу ачааныхаа татлагыг чангалах гэхчлэн хөсгөө зогсоох нь олонтаа. Ялангуяа хамгийн түрүүнд яваа хүнд ярвигтай. Тэр бүх цуваанд зам гаргаж яваа ?чир нэг мухарт очоод зоогдчихгүйн тулд газрын байдлыг сайн мэдэх ёстой. Цана нь битүү цасан дээр анх мөр гаргаж яваагийн хажууд гүнзгий цасан дундуур хойргошин сажилж буй түүчээ цаануудыг байн байн угзарч чангаах үүрэгтэй.
Аханя нас өндөр боловч энэ ажлыг дориухан амжуулсаар байгаа билээ. Хөсгийн цуваа моддын хоорондуур мушгиран, цасан дээр чарганы гүнзгий мөр үлдээж удаан боловч итгэлтэй урагшлан ахина. Энэ мөрөөр Николка Костя хоёрын тууж яваа бугын сүрэг цувран хөвөрнө. Хөсөг зогсвол сүрэг ч зогсоно. Николкагийн арьсан ултай хөнгөхөн цана нь төдөлгүй хүнд царсан дөнгө шиг санагдах боллоо. Гүнзгий цасан дундуур гүйж харайлгах, сүргээ хашгирч гуугалахын аль алинаас эцэж гүйцэв. Гэтэл нар хэвийгээ ч үгүй, замын зах хязгаар хаа байгаа нь бүү мэд. Юм уумаар байдаг. Николка явдал дундаа цас шүүрэн олзуурхан иднэ.
—Цас идэж болохгүй! Бүр сульдчихна. Тэсэх хэрэгтэй! гэж Костя сануулав.
Николка тэслээ. Бушуухан л жинхэнэ малчин болж байвал мань хүн юуг ч тэснэ л дээ.
Орой болохын үес хоёр буга зэрэг ойчлоо.
—Тэгээд хэвтэж байг, сэхэх ч юм билүү хэмээн Костя итгэлгүй өгүүлээд,— Тэртэй тэргүй эднээс ашиг гарахгүй, аллаа гэхэд мах нь зовлого, арьс нь турсага гэв.
Зам дээр унасан хоёр цаа тийнхүү хэвтээд үлдэх нь тэр. Удахгүй хэрээнд тоншуулж, цагаан үен, хар булганы хоол болно доо.
Юу юугүй харуй бүрий бүрхээд ирлээ. Нэг гүнзгий жалганд майхнаа барьцгаав.
Хөллөгөөний цаануудаа сүрэгтэй нийлүүлэхгүй гэж Фока Степанович тэднийг жалганы эх өөд хөөж гаргав. Найдвар муутай, омголон зантай заримынх нь хүзүүнд хүнд модон дөнгө зүүжээ. Буга гүйлээ гэхэд тэр дөнгө савлаж, урд хоёр хөлийг нь балбаад эхэлдэг тул буга хол гүйж чадахгүй учиртай.
Аханя сүргийг хоёр километр хэртэй урагш нь тууж хоёр булгийн зааг дээр аваачихыг зөвлөв.
—Тэнд, зүүн талд хөвд их байдаг юм.
Хоёр тууварчин сар гийсэн хойно отог дээрээ хүрч ирэв.
Николка майхан руу мөлхөн орж, үхтэл ядарснаа тэвчин байж гутлаа тайлахад Улита тэр дор нь шүүрэн авч хатаахаар өлгөлөө. Николка өөрийнхөө дэвсгэр дээр тааваараа тарайн хэвтэж булчин шөрмөсөө суллав.
Шинэсний шилмүүс, бугын арьс, шинэ цайны аагтай үнэр холилдон үнэртэнэ. Зууханд давирхайтай мод чад чадхийн урамтай ноцно. Лааны галыг яг цэцгийн цагаан дэлбээ гэлтэй. Николкагийн хажууд Шумков толгойгоо салаавчлаад, өвдгөөрөө гэрлээс халхлан зүүрмэглэж байна. Фока Степанович уруулаа унжуулан жимийчихээд дахин дахин уншсаар үнгэгдсэн «Огонёк» сэтгүүлээ эргүүлж сууна.
Костя яагаад ч юм бэ, инээмсэглэн гутлаа яаралгүй сольж байх нь огт ядраагүй юм шиг. Эсвэл тийм царай гаргаж байгаа юм уу?
Аханя Костягийн хажууд завилж суугаад лаа руу тонгойн соруулаа шүдэнзээр ухаж, үе үе зөөлөн санаа алдана.
Улита малчид руу цааны толгойн арьсан дэвс дөхүүлж, түүн дээрээ тавагтай шөлнүүд тавьж байна. Бингээс хүнд нэг нэг хэрчим оногдож байхад мах бол хэчнээн л бол хэчнээнийг идэж болох байлаа. Малчид ч махнаас цадталаа идэв. Тэгээд Улитаг цайны ширээ тавихыг хүлээзнэж арьсан дээр шүдээ чигчийлэн хажуулан хэвтэж, цай бэлэн болмогц аагтай халуун цайг усан хулгана болтлоо ууцгаана. Тэгсэн цагт маргааш ажлын өдрийг ч хэлэх үү, унтсан ч буруутахгүй ажээ.
Малчид аврал хайрлах Маяканы нуруунд ес хоног явж хүрлээ. Николка туйлдан ядарч майхан руугаа мөлхөн орж, арьсан дээр гараа алдлан тарайн хэвтэж, дараа нь мах цадталаа идэж, цай ханатлаа ууж, хөнжилдөө орж, ёроолгүй орчлонд унах мэт дуг нойронд автах нь есөн удаа давтагдсан бөлгөө. Малчид замын уртад гучин долоон бугаа орхисон боловч Маяканы нуруунд ямар ч байсан хүрсэн дээ!
Нурууны ар бие Аханягийн тааварласан ёсоор бараг цасгүй, умардын хүчтэй салхи зарим газар газрыг нь ил гартал цасы нь хуу алгадсан байв. Харин энгэр талын салаа салбараар ялангуяа гуу жалгаар маш их цастай, ингэхлээр аль нэг хад мөргөн хүзүүгээ хугалчихна гэж айх юмгүй уулын уруу цанаар зоригтой бууж болох тул харин ч малчдад сайн юм болжээ.
Уулс маш өндөр, эгц цавчим. Малчид өглөө бур уулын халцгай руу авирах зовлонтой ажлаар өдрийг эхэлнэ. Эхлээд хар модон тайга дундуур цанаар явцгаана, дараа нь тайга дуусаж, уулын өгсүүр нь улам эгцрэн цас нь нимгэрээд ирнэ. Тэгэхлээр цана нь арагшаа халтирч гулсаад, цанаар явахын аргагүй. Малчид цанаа сугавчлаад хаа нэгтээ тохиолдох агчгар хар мод, ил хад чулуунаас чангаан түрүүчийнхээ хүний гаргасан мөрийг алдахгүй гишгэж авирцгаана. Дангинасан жавартай салхи нүүр тас хайрч нүднээс нулимс асгарна. Дээшлэх тусам өгсүүр нь улам эгцэрнэ.
Нөгөө агчгар хар моднууд тэртээ дор хоцорсон атал уулын хяр хүртэл бас замын хагас үлдсэн байна. Нуруу руу халуун хөлс урсаж гижиг хүргэнэ. Амьсгаа давхцан зүрх гэдэг чинь атганд орсон шувуу шиг цээжин дотор оволзоно. Малчид хаа нэгтээ түр зуурхан зогсож амсхийгээд нэгэн хэмээр цувран мацацгаана.
Николка бахь байдгаараа сүүл барин мацаж явна. Тэрээр түрүүчийн улсын гаргасан мөрийг алдалгүй гишгэж тэднээс хоцрохгүйг байдгаараа хичээнэ. Гэвч яаж ч мэрийлээ гэсэн улам л холдон хоцроод байлаа. Өөрийнхөө арчаагүйд уйлмаар хор нь хөдөлж, тэгснээсээ болж улам ядарна. Үе үе дотор нь огиулмаар муухай оргиж чичрэн салгалах өвдгөө гагцхүү сэтгэлийн зоригоор арай ядан өргөж явав. Биеэ зөнгөөр нь сул тавиад унаад өгвөл малчдын доог болно, тэгэх л юм биш, та минь.
Тэгсэнд орвол үхсэн нь дээр. Тэгнэ гэж гонж!
Явж сурсан малчид амсхийх зуураа Николка хүүг өрөвдөн харж байвч ажил бол ажил хойно яая гэх вэ, араасаа гүйцээд ирэнгүүт дахиад л дээшээ авирцгаана. Тэгээд байхаар нь мань хүн нэг хөөрхөн арга олж, малчид амсхийхээр зогсонгуут өөрөө мөн суучихаад, тэднийг хөдлөнгүүт босоод араас нь явдаг болов.
Шумков түүний аргыг мэдчихээд,
—Чи юу гэж тэнд ганцаараа суугаад байгаа юм бэ? Нааш ир, эндээс алсын бараа сайхан байна гэж хашгирна.
—Надад энд ч муугүй байна хэмээн Николка өвдгөө хашигнан нухлах зуур зориуд цовоо дуугаар хариулна.
Уулын халцгайд гарахад зовж байгаа нь ганц өөрөө биш гэдгийг Николка төдөлгүй анзаарчээ. Аханя амсхийхээр суузнахдаа жигтэйхэн цаанаас хингэнэтэл амьсгалан, заримдаа ярвайн байж «Эны-ы-ый!» гэж дуу алдана. Энэ нь ёолж байгаа хэрэг. Фока Степанович ч мөн ягтаж явна. Тэрээр ёстой цэнгэх гэж буй мэт явган суух хооронд тоглоом болгон,
—У-ююй! Жаахан замрахгүй бол горьгүй нь хэмээнэ.
«Амрах» гэхийн оронд «замрах» гэж хэлэхэд нь Николкагийн инээд хүрдэг ажээ.
Шумков уулаар нэг их зовлонгүй явна. Харин Костя л бүр гайхмаар. Тэрээр уул өөд гүйгээд гарчихсан ч чадна. Тэгээд амсхийх юмсан гэх ч үгүй, бахардаж барих ч үгүй буга руу уушиг мэдэн хашгирч гуугална.
Николка нэг удаа унтахынхаа өмнө Костягийн нүцгэн шилбийг анзаарч айх, гайхах зэрэгцэх шиг болжээ. Булчингууд нь бие биеэ дэрлэн товойлцож, хөдлөх тоолонд нь гүрвэлзэн гүдэгнэнэ. Хаа л бол гурайсан гурайсан шөрмөс. Естой л явган явдаг хүний хөл дөө!
Николка «Костя шиг болно» гэж шийдээд маргаашаас нь дасгал хийж эхэлжээ. Фока Степановичаас жижигхэн үүргэвчийг нь гуйж аван, түүндээ таван кило хэртэй чулуу даавуунд ороож хийгээд (долоо хоног тутам нэг кило чулуу нэмэх бодолтой байв) үүрэн хамар гүвээгээр алхалдаг боллоо. Малчид Николкаг солиороогүй байгаа хэмээн дооглож тохуурхацгаажээ. Николка хариуд нь өглөө бүр мөрөн дээрээ нэг тугал өргөөд явдаг байсан эртний грекийн тамирчны тухай ярьж өгчээ. Тугал торнихын хэрээр тамирчны бяр чадал нэмэгдэж тэг тэгсээр сүүлдээ бух өргөөд явдаг болсон гэнэ. Хүүхэд чулуу чирвэл чирж л байг, бидэнд ямар хамаатай билээ! хэмээн малчид Николкаг зөнд нь орхив. Харин Шумков басамжлан мушилзаж,
—Элдэв дэмий юм уншаад л ингэж дампуурч байгаа юм. Чи энэ номоо боливол таарна хө! Ажлынхаа заваар бугуйлаар дасгал хийж бай, тэр нь дээр. Шуудай дүүрэн бөөн ном овоолчихоод л, энэ чинь илүү хар ачаа, бас лаа барчих юм... гэж үглэхэд Фока Степанович бригадын даргын үгийг тасдан,
—Васька, чи харин өөрөө боливол таарна! гэж эрс өгүүлж, бусад малчид ч Шумковыг буруушаан харцгаав.
Шумков шал худлаа гайхширч,
—Та нар чинь юу болцгоочихов? Надад лаа хайран гэж үү? Энүүний нүдийг л хайрласан юм. Хэчнээн л бол хэчнээн уншиж л байг надад ямар хамаа байх вэ! Харин нүдгүй л болно доо... гэв.
Николка гоморхон чимээгүй болж, майхны хаяа руу шигдэн суухад хойт эцэг нь санаанд оров... Николка нэг бус удаа чулуугаа бүрмөсөн хаямаар байсан боловч гэр бүхийд Костягийн хөл бодогдож мань хүн шүдээ зуун хар хөлсөө цувуулан нөгөө утга учиргүй ачаагаа үүрэн махран зүтгэнэ. Малчид ийнхүү улайж байгааг нь хараад түүнийг эрхбиш ойлгож,
—Зантай хүү байна шүү! Шаргуу эр чинь санасандаа хүрч мэдэх л юм гэцгээн зөвшөөнө.
Цааны сүрэг шинэ бэлчээрт түргэн тэнхэрч, анхны хэдэн өдөр шиг нэг газар удаан тогтохоо больж, хэсэг бусгаараа тасран ганцхан шөнийн хооронд хавийн хамар жалгаар тарчихдаг болов.
—Долоо хоног эдний араас явахгүй байгаад узэхсэн, дараа нь бүтэн жил хеөцелдеөд эмхлүүлж авахааргүй тарж сарнина даа. Цас зузаан байвал цөмеөрөө нэг дор шавцгаагаад, жаахан нимгэрээд ирвэл тараад тэнээд явчихна. Тийм л чөтгөрүүд дээ гэж Костя Николкад ярихдаа сүүлчийнхээ үгийг өхөөрдөх маягтай өгүүлжээ.
Малчид өдөр болгон эгцэ уул толгодоор хэдэрч их хүч зарж байвч сэтгэл урамтай. Аханя цаан сүргээ ажиглахдаа «Окси! Ямар тарган цаанууд вэ! Хокан ая!» гэж сэтгэл өег дуу алдан, арзгар шар шүдээ ярзайлган инээхэд наранд мөнгөрөн байх бурзгар хөлстэй царай нь гэрэлтэн талимаарна.


Top
   
PostPosted: Jun.04.14 11:26 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Малчид борцолсон загас, хөлдөөсөн загас идэж долоо хоног гаруй махгүй сууцгаалаа. Загас хөнгөхөн хоол болохоор ходоодонд хөнгөхөн боловч хөлд хүнд ажээ. Уул өөд хөлөө зөөхөд хүнддээд урагшаа гишгэж өгөхгүй байв. Гэвч Аханя буга нядлахыг зөвшөөрөхгүй байлаа.
—Цааг нядлахад одоо эртдэнэ, сайн өөхлөөгүй байгаа. Өөхгүй бол ямархан мах байх билээ? Харин аргаль угалз авалцгаая.
Аргалийн мөр хавийн толгодоор нэг байлаа. Малчид тэр амьтны барааг нэг бус удаа харсан хэдий ч ажилдаа шамдаад агная намная ч гэцгээсэнгүй. Тийм учраас Николка ан хийх тухай малчдаас сонсмогц ихэд баярлаж, оройжингоо өөрт нь оньсого шиг санагдах энэ амьтны тухай нөхдөөсөө сониучирхан асуув. Энэ амьтан холын юмыг тун сайн хардаг, харсан үзсэн юмаа буулгаад авчихсан юм шиг тогтоодог харааны ой сайтай ажээ. Хаа нэг газар хэвтээ бээлийг хагас километрийн цаанаас олж харж чадна гэнэ. Аргаль байдаг газар нэг шинэ чулуу тавьчих буюу гадас хатгачихвал түүнийг дор нь ялгаж таниад зөндөө удаан харж зогсоно. Аргалийн мах бугынхаас амттай. Нэхий нь бугынхаас дулаахан, бас хөнгөхөн. Аргалийн эврээр бугуйлын бариул хийнэ. Харин сураагүй хүнд аргаль агнах тун хэцүү ажээ. Тэр амьтад аюулыг мэдмэгц чулуу шиг хөшчихөөд, тэдэн рүү ойртох гэж хөдлөх юм уу хараанаас нь гарах хүртэл чигээрээ хагас цаг, цаг ч хамаагүй зогсчихно. Тэгээд аль ч тохиолдолд аргаль тэр даруй ороолон, өөрсдийнхөө жимээр зугтан арилна.
Анчид үүр цайхад уулын хярд гарчихсан байхаар бодож харанхуйгаар хөдлөхөөр шийджээ. Аргаль яг тэр уеэр хадан хавцлуудаас идээшлэхээр гарцгаадаг тул тэднийг олж илрүүлэхэд хялбар. Өдрийн цагаар уулын халцгай дээр юм уу, эсвэл хадан дотор ороод хөдлөхгүй хэвтээд өгдөг тул тэр амьтанд мэдэгдэхгүй ойртоход бэрхшээлтэй ажээ.
Николка байн байн хөнжлөөсөө толгойгоо гаргаж бараг шөнөжингөө нүд хамхилгүй хонов. Сар дээр хөөрсөн үе тул бүдэг цийлгэр туяа нь нимгэн бэрзээнтийг навтлээд Николкад аль хэдийн үүрийн гэгээ ороод босох цаг болчихсон мэт санагдахад Аханяг яаруулна. Өвгөн арьсан хөнжил дотроосоо гараа гаргаж, шүдэнз зурж цагаа хараад,
—Чиний унтахгүй юу хийнэ! Дөнгөж гурван цаг. Унт! гэж дургүйцэн бувтнав.
Гурав дахь удаагаа сэрээхэд нь Аханя тэсэлгүй цагаа тайлаад түүний хөнжил рүү шиджээ. Цаг гурав хагас болж байв. Николка зургаан цагт зууханд гал асаалаа.
Анчид уулын халцгайд үүрийг угтав.
Тэд гол өндөрлөг дээр гарч хавийн салбар уулс, хавцал жалгыг удаан дурандлаа. Аргалийн сүргийг Фока Степанович эхэлж үзээд өөрөө ханатал харж аваад дэргэд нь тэсэж ядан зогсоо Николкад дурангаа өгч,
—Май, аргалийг хар! хэмээгээд гараараа зүгийг нь заав.
Николка хэчнээн дурандсан боловч хавцлын хярд байгаа гонзгойвтор чулуунуудаас өөр юу ч олж харсангүй.
—Тэнд аргаль ер алга, баахан чулуу л байна.
Малчид инээмсэглэцгээв.
—Чи арай анхааралтай хар. Дурангаа тэр чулуун дээрээ тааруулаад хараад бай, аягүй бол чулуунд чинь эвэр ургаад ирж ч магадгүй гэж Костя зөвлөв.
Николка чулууг сайн хараад тэр даруй эвэр олж үзлээ. Тэгтэл ч нэг чулуу хөдөлж байна. Үгүй, эд нар чинь чулуу биш, аргалийн сүрэг байна шүү дээ! Тэр овгор дээр сондгой зогсож байгаа нь сүргийн манлай угалз байх. Яг чулуун хөшеө шиг торойж, том данхар эвэр нь мушгиралджээ. Аргалийн сүрэг ихээ хол байгаа боловч Николка энүүхэн зэргэмцээ байгаа мэт сэтгэл нь догдлов.
Анчид товчхон зөвлөлдөөд Аханя, Костя, Шумков гурав сүргийн цаагуур тойрч явах замыг нь отох, Николка Фока Степанович хоёр нэг хэсэг хүлээзнэж байгаад сүрэг рүү гэтэж, хэрвээ буудахаар ойртож чадахгүй бол ямар ч атугай отож суусан анчид руу үргээнэ гэж тохиролцов. Николка отож суух санаа их байвч тэр хүслээ хэлж зүрхэлсэнгүй.
Цаг гаруй хүлээсний эцэст Фока Степанович,
—За, одоо явах цаг ч боллоо гэж егүүлээд дурангаа гэрэнд нь хийгээд аргаль байгаагийн эсрэг зүгт чиглэн алхав.
Николка үүнд гайхсан боловч дуугүй өнгөрөв.
Тэр хоёр эгц хавцлыг уруудан нэлээд удаан явж явж баахан асга, цохион дундуур бэдэрсээр бартаагүй хажуу өөд өгсөж дээгүүр нь бөгтийн түргэн гүйж гүйж эцэст нь нэг хамар дээр гарч ирэв. Тэнд Фока Степанович Николка руу эргэж хараад,
—Намайг дохихоос нааш буудаж болохгүй шүү. Бууд гэсэн цагт буудаарай, гэхдээ дух руу нь буудаж болохгүй, чиний жижигхэн сум даахгүй. Далны нь доох нь буудаарай. Аргаль энэ доор л байх шиг байна. Хөлөөрөө чулуу харшуулав аа, мэдээтэй яваарай... гэж шивгэнэн зааварлав.
Анчин хоёр байн байн зогтусаж чих тавин, ийш тийш харсаар зуугаад метр газар өлмий дээрээ гэтэв. Тэгтэл ч Фока Степанович нэг хадны араас өнгийснөө гараа өргөн дохиж өөрөө суунтусав. Энгэрийнхээ халааснаас дугуй шилээ яаралгүй гаргаж зүүгээд, карабиныхаа амыг чулуун дээгүүр аятайхан гаргаж тавиад шагайж эхэллээ. Николка чулуу руу бушуухан ухасхийтэл буун дуу тасхийж, тэр даруй гурвантаа угсарсан дуу хадлаа. Фока Степанович түргэн боловч тайван буудна. Гурван аргаль цасан дээр тийчилж харагдлаа. Зарим сум ангаа онохгүй цас манасхийлгэх юм уу чулуунд тусан үл мэдэгдэх нэгэн зүгт улин арилна. Харин аргалийн сүрэг байсан газраа зогссон хэвээр. Нэг хэсэг нь толгойлогчоо гайхшран харцгааж, зарим нь юу ч болоогүй мэт хөвд зулгаан цас түншилсээр байна.
Николка бага гарын буугаа ор тас мартчихаад, аргалиас илбэдүүлсэн мэт нүд салгаж чадахгүй, буудах тоолонд өөрийн эрхгүй цочин навталзаж сууна.
—Яагаад алмайрчихав. Шархадсаныг нь буудаж алаач! гэж Фока Степанович зандрав.
Хүний дуу сонсоод тэр юм байлгүй, дөнгөж сая л аргалийн сүрэг хоромхон зуур бөөгнөрөн цугласнаа өөдөө жирийгэл цувран давхилдаж, төдөлгүй нуруун дээгүүр далд орцгоолоо. Нэг шархадсан аргаль уруугаа давхих гэсэн боловч Николка туүн рүү бачимдан буудаж өөрөө ч мэдэлгүй нам унагав.
—Николка, эр хүн! Сайн буудаж байна... гэж Фока Степанович магттал нурууны цаанаас буун дуу хоёр удаа битүүхэн панхийж хэлсэн юмыг нь дуулдахгүй болгосонд,— За тэр, тав дахийг нь алчихлаа гэж нэмж өгүүлэв.
—Оноогүй биш биз? гэж Николка эргэлзэв.
—Алсаан алсан. Алсан гэдэг нь дуугаараа андашгүй байна. Зуурсан гурилд тусаж байгаа юм шиг битүү дуу гарсан хэмээн Фока Степанович нотлов.
Нөгөө гурван анчин хориод минутын дараа нэг аргалийг бугуйлаар чирсээр хүрч ирэв.
— Окси! Хэчнээн аргаль алчихаа вэ? гэж Аханя гайхан өгүүлснээ Николка руу эргэж,— Чиний бас буудсан, тийм үү? гэж инээмсэглэн асуув.
—Шархадсаныг гүйцээсэн гэж Николка ичингүйрсхийн бувтнасанд өвгөн,
—Окси! Эр хүн! гэж түүнийг магтав.
—Есөн сум тавьчихлаа. Би овоогоо дөнгөж цухуйлгаад л буудаад байсан юм даа, тэгэхэд л ерөөсөө давчихаад болдоггүй хэмээн Фока Степанович тайлбарлав.
—Энэ ч ерөөсөө буун дуу сонсож үзээгүй, бүрмөшин зэрлэг аргаль таарчээ гэж өвгөн дүгнэлээ.
Тэртэй тэргүй богинохон хоёрдугаар сар ерөөсөө сар биш олон сонин үйл явдал дүүрсэн нэгэн урт өдөр мэт нүд ирмэхийн зуургүй харван өнгөрөв.
Шөнөдөө урьдын адил осгом жавар тачигнан байвч цас хөл дор хяхран цэвдэгтэхээ хэдийн больж, нарны гэрэл нэмэгдэн, голын улаан бургасны мөчир үдийн алдад гэсээд газар дэлхийдээ хөнгөн шингэнээр нахилзан мэхийн хүслэнт хавар ойртож байгаагийн амьсгал эрх- биш үл ялим ч атугай мэдэгдэж байлаа.
Малчид цаагаа бараг өдөр бүр майхныхаа дэргэд хотлуулж, үдшийн бүрийгээр бэлчээрт гаргана. Тэд цаагаа имнэх, зохих тооны бугыг эдэлгээнд сургах ажлыг дуусаад, агтлах ажилдаа орцгоожээ. Төлөвлөгөө ёсоор дасван, этэр нийлээд дөрвөн зуун цаа агтлах учиртай. Николка энэ ажлыг хийхээр малын эмч ирнэ гэж бодож байсан болохоор малчин болгон цаа засаж чаддагийг мэдээд гайхаж хоцорчээ.
Барьж явсан цаагаа гэдрэг нь харуулж унагамагц нэг малчин эвэр хүзүү хоёр дээр нь гишгэж, нөгөөдөх нь урд хойт талын нэг нэг хөлийг хумин бөөрөн дээр нь дарахад гурав дахь хүн хойт талын үлдсэн хөлөөс шүүрэн авч өөр лүүгээ чангаангуут дөрөв дэх хүн тэр нь голдуу Фока Степанович Шумков хоёрын аль нэг нь байна хуйнаас хутгаа суга татан цааг засах агаад энэ нь гурав дөрөвхөн минутаас хэтрэхгүй. Засуулсан цаа хойт хоёр хөлөө алцганан сүрэг рүүгээ яаравчлан одно. Ийм мэс заслын дараа цаа үхэх нь өдрийн од мэт ховор.
—Этрийг идшинд зориулж нядалж болдоггүй юм уу? гэж Николка шалгаана.
—Болохгүй нь юу байхав, гэхдээ түүний махыг хэн идэх билээ? Этэр намаржингаа мянжиг хөөгөөд цаа нядлахын үед банз шиг хатчихна. Харин зарь бол хөвд хөөхөөс өөр юм мэдэхгүй тул намар гэхэд сайхан таргалдаг юм.
Цааг нян тараах ялаа байхгүй сэрүүн улиралд хөнгөлөх нь зүйтэй байдгийг Николка тэр орой мөн мэдэж авав. Дулаан цагт бол шарх нь идээлж эдгэхгүй удна.
Шинэ өдөр бүр Николкад аль нэг шинийг мэдүүлнэ.
Малчдын отгыг тойроод булга, хэрэм, үен нутаглах бөгөөд нохой зээхний мөр зөндөө, ялангуяа ятуу, туулай гойд элбэг. Николка ажлын зав л гарвал ан хийнэ. Майхандаа хэдэн ятуутай ч юм уу, ганц хэрэмтэй ч юм уу, олзтой ирэх нь олшроод байлаа. Харин туулайг л яагаад ч мөрдөж гүйцдэггүй. Энэ тухайгаа Костяд хэлэхэд цаадах нь гайхан дуу алдаж,
—Энэ чинь тун амархан шүү дээ. Маргааш надтай яваарай, би чамайг туулайд гурван метр ойртуулаад өгөмц гэжээ.
Т'эр хоёр маргааш нь цааныхаа ажлыг эртхэн дуусгаад гол руу явжээ. Костя туулайн гүйдэлтэй бургасан дундуур мөрийг нь саваагаар хатгаж үзлэн зөндөө явсны эцэст нэг мөрийн дэргэд зогтусаж,
Энэ өглөөний мөр байна. Бараг хөлдөөгүй, дээд талаасаа нимгэхэн царцсан байгааг үзэж байгаа биз дээ? За хар, энэ туулай жимээр гүйж явснаа энд хажуу тийшээ огло үсэрсэн байна. Тэгээд цааш нь харж байна уу, нөгөөдөх чинь хол хол харайж, нааш цааш сүлжсэн байна, тэхлээр гэр урдхан |нэг газар хэвтэж байгаа. Яг мөрөөр нь ороод явбал үргээчихнэ, Нэг томхон тойрог гаргах хэрэгтэй.Хоёулаа ингээд явъя,чи харин тойргийн гол рүү сайн харж явна шүү гэв.
Костя яльгүй зүүн талаа барьсхийн туулайн мөрөөс бүр холдоод яваад өгөв. «Энэ Костя чинь туулайгаа мартчихав уу?» хэмээн Николка мэгдэв. Тэгтэл Костя алсуур явж анх туулайн мөрийг шинжиж байсан газраа хүрч ирж, тойргоо тийнхүү дугуйлж авлаа. Тэгээд,
—Туулай тойрогт орчихсон. Одоо анхааралтай харна шүү, туулай харагдвал зогсож болохгүй, миний дохиогоор буудна шүү гэв.
Цанын бэхэлгээ үл мэдэг хяхран, улан дор нь арзгар цас шажигнана. Хоёр анчин бургасны хаа нэгтээ хярсан туулай руу тойргоо багасган дотогшилж, хоёр, гурав, дөрөв дэх тойргоо эргэлээ. Тав дахь тойрог дээрээ цанын мөр нөгөө талд харагдаж, туулайн мөр ч бас үзэгдлээ. Тэр мөр мод, бутсын дундуур сүлжсээр улаан бургасны зураа руу орж алга болжээ.
—Туулайг үзэж байна уу? гэж Костя аяархан асуув.
—Үзэхгүй байна.
—Чи буруу зүгт хараад байна. Тэр бургасны тэнд бут байна, түүний дор...
—Харлаа! Харлаа! гэж Николка догдлон дуу алдав.
—Юу гэж орилоо вэ? хэмээн Костя дургүйцэн шивнээд,— Үргээчихнэ шүү. Зогсолгүй яв, буугаа явуут мултал... гэв.
—Энэ чинь одоо зугтчихна... зугтчихна шүү дээ, аль вэ буудъя, Костя! гэж Николка бага гарын винтовынхоо хуйг базаж байж ядан шивгэнэв.
—Чамайг чимээгүй гэж байна! Миний араас яваад бай, бүр ойртъё. Битгий туулай руу хар, толгойгоо эргүүл.
Костя туулайг, ер үзээгүй мэт түүнийг аажуухан тойрлоо.
Николкагийн хоолой нь эвэрч, гар нь салганана. Туу-лайг дахиад тойроод явна гэдэг мунхаг хэрэг шиг бодог- доно. Туулай одоо босон харайгаад зугтчихна. Бушуухан буудах хэрэгтэй! Туулай одоохон зугтлаа. Зугтана даа!
Гэтэл Костя тойргоо зугуухан багасгаж тайван алхалсан хэвээр. Анчин тойрох тусам туулай хар омогтой цагаан чихээ хулмайлган цасанд улам хярж, бүлтгэр хар нүд нь тэднийг болгоомжлон ширтэнэ. Туулайд хүртэл арав хүрэхгүй алхам үлдлээ.
—Одоо сүүлчийн удаа тойрно. Бэлдэж байгаарай, намайг хэлэнгүүт л буудна шүү гэж Костя шивнэв.
Анчид сүүлчийн тойргоо хийлээ. Туулай тавхан алхмын цаана байна. Яг л тас зангидсан гар шиг болчихож,хэдхэн хувийн дараа хөөрхий амьтан пүрш шиг огло үсрэн зугтан арилах буй заа...
—Бууд! гэж Костя чанга шивнэв.
Николка зогтусангуут буугаа чиглүүлтэл гэнэтхэн нүд нь бүрэлзээд, овоо хараа нь дайвалзаад ирэв. «За, онохгүй ээ!» хэмээн цөхрөн бодонгуут буудаад тавьчихлаа. Хөлөө хуга буудуулсан туулай арваад метр гүйснээ зогсосхийн дэлдэн чихээ солбилзуулан учраа олохгүй самгардав." Николка дахин буудаж яг оносноо үзмэгц олз руугаа адтай харайлгалаа.
Тэрээр үүнээс хойш майхандаа туулай авчирдаг болжээ. Гэтэл удалгүй хорхой нь дарагджээ. Туулай юу сан билээ? Тун шалихгүй эд! Харин булга барьчихдаг бол ч!.. Николка булганы урхи хийж эхэлсэн боловч нүүх цаг болчихсон учир хоёр гуравхан хоног тавихаар урхи хийх нь ямар ч утгагүй болов. Ийм тохиолдолд хавх шиг сайн юм байхгүй. Дор нь хаа сайгүй тарааж тавилчихаад, мөн тийм хялбархан буцааж цуглуулаад дахин өөр газар тавьчихна. Гэтэл малчдад хавх байсангүй. Эвенүүд эрт дээр үеэс үслэг анг буу, ханги, урхиа? л гөрөөлдөг билээ. Төдөлгүй цаг агаар муухайрч булганы мөр цасанд дарагдаж тэгээд ч амьтан бөглүү дулаахан нүхэндээ ороод мөд гарахгүйгээр хэвтээд өгсөн учир Николка булганы тухай бодохоо ч больжээ.
Малчид шуурга тавьсан цагт түлээ бэлтгэж, чарга тэргээ засаж тоногоо сэлбэж орой нь хуучин сонин сэтгүүлээ дахин дахин унших, жаал зүүрмэглээд авах эсвэл «Спидола» сонсох агаад харин оройн хоолноос хойш шөнө дөл болгол хөзөрдөнө. Николка ээжийнхээ захиасыг санагалзан хөзөрт ерөөсөө хавьтахгүй. Харин авчирсан номоо амтархан уншихын хамт хулдаасан хавтастай дэвтэрт элдэв амьтан, шувууны төрх байдлыг тэмдэглэж,мөрийнх нь ормыг зурж буулгасаар тийнхүү санаандгүй өдрийн тэмдэглэл бичиж эхэлжээ.
Гуравдугаар сарын 19. Лханя хэлсэн нь «Шамарган цас орж байвал удаан үргэлжлэх цасан шуурга болно гэсэн үг. Өглөө нар мандахдаа улаан байвал бас тэнгэр муухайрна».
Гуравдугаар сарын 20. Манайхан өчигдөр хазөр тоглоцгоов. Костя Шумковт бага гарын буу, сумтай дайзаа мөрийнд алдсан. Гэтэл Костя өнөө өглөө өчигдөр юу ч болоогүй юм шиг буугаа мөрөвчлөөд л цаандаа яваад өгсөн, эд нар чинь худлаа л мөрийцдөг юм байна.
Гуравдугаар сарын21.Өглөөгүүр шуурга гэв гэнэтхэн намдав. Шуурганы өмнө сүргээ орхисон толгой руу очицгоов. Очоод хартал цэмбийсэн цастай цэвэрхэн толгой байна. Гэтэл гэнэтхэн цасан дороос нэг буга өндийж ирээд шилгээлээ. Тэгтэл ч хажууд нь бас нэг цаа, дахиад бас нэг, дахиад бас нэг өндийж гэнэтхэн бүх толгой тэр чигээрээ амилж, хоёр мянган цаа цасан дороос нэгэн зэрэг гарч шилгээж эхлэх нь тэр...
Дөрөвдүгээр сард тэнгэр ёстой сайхан байлаа. Ээвэр газар хаа нэг мөсөн хөхүүл үүсэж, модны үндэс хавиар наран талдаа хайлмагтан, урьд өмнө дуу нь сонсогдоогүй хөх цэцгий, тоншголжин, ятга шаазгай, хулан жороо шувууд хөгжилтэй жиргэлдэн шулганалдаж, мод модны хооронд харван нисэлдэнэ. Тайгын гүнээс тоншуулын угсраа тогшоон цуурайтан сонсдоно. Хар модны гөлөг хамарт үл мэдэг өртөж байх нь араатан, жигүүртэн төдийгүй мод хүртэл өвлийн хөшүүн хуягаа таягдан хаяж, долоон уулын чанад бус энүүхэн зэргэмцээ ирсэн хаврыг тэсгэлгүй хүлээж буйг гэрчилнэ. Дулааны урь сэрүүн агаарт юу юугүй мэдэгдэн, хавар маань өөрөө магадгүй тэр шовх толгойн цаанах удахгүй нөмрөн ирэхээр зогсож байж ч мэдмээр.
Тэгтэл ч хавар гэнэт нөмрөөд ирлээ! Юм үзэхээрээ нэг болсон Аханя хүртэл энэ жил хавар ингэж эртлэн шуурхайлж ирсэнд гайхлаа.
Мань өвгөн нэгэн өглөө майхнаас гартал чихний гэдэснээс чимхээд авах шиг болдог дассан жавар нь алга. Майхнаас хөндийрч цасан дундуур хэд алхтал хөл дорх цас нь өвлийнх шиг хяхран шажигнахгүй, харин ч бутархай шил шиг нуран хужигнаж байжээ. Цас өвгөнийг хар зам шиг дааж байна. Цариг цас! Хаврын цариг цас!
Аханя өглөөнийхөе ундыг ууж суухдаа,
—Варганчик руу бушуухан нүүлгүй горьгүй. Хавар дэндүү эрт ирж байна. Тэнгисийн тохойн мөс эрт хайлна, тэгвэл бугаа яаж гол гаргах билээ? Яаралгүй болохгүй! гэж түгшин өгүүлжээ.
Малчид тэр өдрөө л хөллөх цаануудаа барьж авлаа. Өдөр бүр нүүдэг зовлон эхлэх нь тэр. Малчид хэчнээн яарлаа ч гэсэн сүрэг нь өдөрт арван тав, хорин километрээс илүү явж чадахгүй байлаа. Зузаан цас халуун наранд төөнүүлж үд гэхэд зуурмаг шиг юм болох нь Николкад хайлсан мөхөөлдсийг санагдуулах ажээ. Бугын сүрэг явах биш сэлж байх шиг санагдана. Цанынх нь уланд том том товх бөөгнөрөөд малчдад ч яггүй байлаа. Байсхийгээд л зогсож улныхаа товхыг таягаар цохиж унагавч тэр нь олигтой тус болохгуй, арьсан ултай хөнгөхөн цананууд чинь өдөр хэвийхийн үес даагдахгүй хар дөнгө болж хувирна. Цас нүд гялбам гялалзана.
Малчид цөм нарны хар саравч шилтэй. Николка өөрийнхийгөө гээчихсэн, одоо зовлонгий нь эдэлж явна. Чарган дээр суугаад ийш тийшээ харахгүйг хичээн нүдээ хагас таглан байвч хоёр нүднээс нь нулимс асгаж, байн байн гарынхаа араар арчиж явав.
Николкагийн чарганы араас хөсгөө хөтөлж яваа Шумков,
—Эй, эй! Нүдээ битгий арч! Нухалж болохгүй, бүр дордоно! Орой болтол тэс, дүү минь гэж ширүүн анхааруулав.
Орой нь Аханя нарийхан нарийхан завсар гаргасан модон саравч Николкад хийж өгөв. Түүнийг тээнэгэлзэн байхыг хараад,
—Муухай байна уу? гэж инээмсэглэв.
—Хачин л эд байна. Ийм нарийхан завсраар ямар нэг юм харагдах уу?
—Хачин гэнэ ээ? Окси! Харин ч бөх шүү дээ, харахгүй юу гээд өвгөн модон саравчаараа зуух тогшин, Хуучин манай орочууд ганцхан ийм л саравч хийдэг байсан, өөр юм байгаагүй гэв.
Шөнө нь түүний нүдийг цайны өтгөн ханд шингээсэн боолтоор боож хонуулжээ.
Өглөө гэхэд өвчин нь намдаж, нулимс гоожихоо больсон тул Николка дассан сурсан цаа туух ажилдаа оржээ. Тэрээр энэ өдөр болхи модон саравчны ачийг зүй ёсоор ухаарч түүнээс хойш салахаа байв.
Николка өдөр болгон тоо томшгүй олон ятуу харна. Өвлийн цагт сэрэмжтэй энэ шувууд одоо тэжээвэр мэт байж, хүнийг бүр хоёр гуравхан алхмын зайд ойртуулах нь сонин. «Хурц гэрлээс эд нар бас харалган болчихдог юм болов уу?» гэж Николка гайхан бодолхийлнэ.
Ятууны хавдсан хөмсөг нь час улайжээ.
Дөрөвдүгээр сарын дундуур цаан сүрэг Зузаан хэмээх нэг их өндөр уулын бэлд хүрч ирэв. Энд сүргээ хоёр өдөр амраахаар шийджээ. Энэ уул хоёр толгойтой, хооронд нь намхан урт оньтой. Хоёр толгойн дунд хүртэл хус, нүргэс ургасан олон сархиагтай, тэр төглийн дундуур туулайн гүйдэл элбэг харагдана.
Нэг тийм сархиаг өгсөж Николка Шумков хоёр тун сая уулын оройд гарчээ. Өндрөөс харахад сэтгэл алдам ажээ. Тэртээ доор майхнууд нь хар толбо шиг үзэгдэнэ. Зуухны яндангаас утаа мушгиран суунаглаагүй бол майхныг анзаарахгүй ч байж мэдэхээр. Майхнаас тайгын зүг бугын зам цайран зурайна. Хөвхөртөн цэнхэртэх тайга тэртээ доор энгүй далай шиг зай мэдэн тэлээд, алс тэнгэрийн хаяанд мөсөн уул цайрах мэт Маяканы уул сүмбэрлэнэ.
Николка маргааш нүүх зүг рүүгээ эргэн хараад тундрийг үзлээ. Тэнгэр шиг энгүй тундр. Түүний зүүн биеэр газар тэнгэрийн савслаганаа тэнгис бараантан гялалзаж, баруунтаа нь огт ой модгүй цагаан уулс харагдана. Цагаан тундр, тэнгисийн бараан зурвас, уулс энэ бүхэн цөм мөнгөлөг сааны цаана буй мэт ажээ.
Шумков Николкад дурангаа өгч,
—, Май, дүү хүү, суурингаа нэг хараадах. Санаж бай- гаа байлгүй дээ? гэв.
—Ямар суурин? Хаана? хэмээн Николка бүр гайхчихав.
—За дүү минь, чи ч бүр зэрлэгшиж гүйцжээ. Уулын баруунтайхнаар, тийшээ хар гэж Шумков нигүүлсэнгүй өгүүлэв.
Николка Шумковын заасан зүгт дурангаа чиглүүлбээс сэтгэл нь хачин догдлоод зүрх нь булгилж ирэв. Ялгах төдий байшингууд тундр тэнгэр хоёрын хооронд бүрэлзэн, хөвхөр униар дотор зэрэглээ мэт нэг тодрон, нэг бүдгэрэн байна.
—За дүү хүү, харав уу?
—Харлаа. Тэр хүртэл жигтэйхэн хол байх даа?
—Яг шулуунаар бодвол бүтэн хагас өртөө ч лав бий. Дүү хүү, сонирхлоо, одоо болох нь тэр. Одоо тээр тийшээ хар гээд Шумков доош нь зүүн тийш зааж,— Тэнд Малкачан гол тэнгист цутгадаг юм. Маргааш бид түүнийг гаталж нүүнэ гэж өгүүлэв.
Николка эрэг дагасан ховор ойгоос өөр ер сонин гэхээр юм голын адгаас олж үзсэнгүй. Нэлээд уйтгартай газар гэлтэй. Тэгтэл Шумков тэр санааг нь нотлох мэт,
—Муу гол доо, цаанд хоол болох юм тэнд тун бага. Харин одоо сойр тоо томшгүй байгаа! Сойр ч ёстой элбэг дээ... Нэг газар байшин харагдана уу? гэв.
—Үгүй, харагдахгүй байна... Юун газар байшин бэ, анчных юм уу? гэж Николка Шумковт дурангий нь өгөнгөө сониучирхан асуув.
—Нэг хийтэй өвгөн амьдарч байсан юм гэж Шумков тоомжиргүй өгүүлсэнд Николкагийн сониуч зан улам шатаж,
—Ямар өвгөн? Юу хийдэг юм бэ? хэмээн шалгаалаа.
—Өвгөнийг Россинский гэдэг байсан юм. Тэр өвгөн энэ газар байшинд баахан нохойтой амьдардаг байсан юм. Хав загас барьж, үслэг ан агнаж, загас борцолно. Уржнан жил живчихсэн. Хав загас руу гэтэж яваад өрх рүү орчихсон. Буу бээлий хоёр нь л мөсөн дээр үлдсэн юм. Хүн гэдэг байж байснаа гэнэтхэн л алга болчих нь тэр гэж Шумков баргар өгүүлэв.
Николка эмээх, сэжиглэх хосолсон харцаар бригадын даргаа харж хэсэг дуугүй азнаснаа,
—Өвгөн яагаад тийшээ очсон хэрэг вэ? Сууринд байхгүй, ганцаараа сууж байсны учир юу билээ? гэж урамгүй асуув.
—За дүү минь, энийг чинь ч би чамд яг хэлж чадахгүй шүү. Тэр Россинский хүн амьтанд айхтар гомдсон байж мэдэх юм. Мань хүн тэр газар байшинд арван таван жил аж төрсөн, өмнө нь Колымд мөн төчнөөн жил ял эдэлсэн гэдэг. Хэрэг нь цагаадаж, түүнд томоохон эмнэлгийн ерөнхий эмч хийхийг тэр үед нь санал болгож л дээ. Туршлагатай мэс засалч байсан гэлцдэг. Гэтэл мань эр энэ нутагт хүрэлцэн ирж газар байшин барьж авсан. Хэрэв манайхны хөтөч нараас хэн нэг нь санаандгүй тэднийд буувал тэрээр зочныг хүний ёсоор угтан авч, цай хоолоор дайлж хонуулж өнжүүлэх боловч бараг юм ярихгүй, чимээгүй л юмаа хийгээд байна. Жилд нэг удаа Брохово орж ирэхдээ ангийн үсээ тушааж, чаргандаа хүнсний зүйл базааж аваад буцна. Тэгж л амьдардаг байсан. Булиа чийрэг биетэй, ч?далтай хүн байсан. Хав загасыг эрэг дээр чирээд л гаргана, гэтэл шал дэмий юмнаас болж өнгөрсөн.
—Тэр Россинский тэнэг толгой! Сууринд хүн амьтан анагаагаад сууж байсан бол дээр шүү дээ гэж Николка дургүйцэн өгүүлэхэд Шумков дурангаа гэрэнд нь хийх ЗУУР,
—За ийм л байна даа, дүү хүү... гэж тодорхойгүй өчив.
Николка өдөржин Россинскийн тухай бодож уруу царайлан гутрав.
Шөнө нь харласан харз зүүдэнд орж, тэр харзанд битүү хуузтай нэг хүн чимээгүй тийчигнэн байх ажээ. Шал нойтон хуузнаас мөсөн хөхүүл санжганаж, нэг юм хашгирах гэж оролдон, царайчилсан том нүдээр Николкаг харж, мөсний гөлчгөр ирмэг дээрээс улайсан хуруугаараа таталдан самардана. Николка живж байгаа хүн рүү мөлхөж очих гэж оролдовч айдсандаа тас хүлэгджээ. Хөл гараа алиныг нь ч хөдөлгөх тамир байдагтүй. Тэгтэл ч сайхь хүний улаан алга нь нэгэнтээ сарвалзаад, усны гүн рүү үг дуугүй далд орох нь тэр. Хав хар ус зэвүүн зөөлөн шуугиж, мөсөө түргэн хайлуулан идсээр Николка руу дөхөж, улам ойртон ойртон айсуй...
Мань эр тусламж эрэн хашгичиж, тэр даруй сүвээ рүү нь нударснаас болж сэрэв. Нүдээ нээтэл Костя дээр нь инээмсэглэн зогсож байна.
—Чи юу болоод бахираад байна? Баавгайд няхуулсан болж байна уу?
Майханд харанхуй шахуу бас дулаахан, зуухан дээр гадна нь цас наалдсан данх байна. Хайлах цасны дусал зуухны улайссан таган дээр унамагц чихэнд чийртэй чанга шажигнана.
Нүүдэлчид үд дунд тайгын бүсээс тундрийн уудам руу гарцгаалаа. Цаачид чухам юуны учир тундртэй золгохыг тэсэн ядан хүлээж байсныг Николка сая л ухаарав.
Бугын сүрэг тундрийн цагаан газар гармагц явдлаа нэмж, тууварчид араас нь шогшиход хүрлээ. Эндхийн цас гялтгануур нунтаг цацчихсан эвэрлэг гөлөм шиг нимгэхэн нягт ажээ.
Костя цанаараа цас руу дэвсэлж үзээд,
—Одоо ч хаашаа л бол хаашаа харайлгаж болно гэж баярлан дуу алдаж,— Бугаа хааш нь туухыг мэдэж байна уу? Тэр хар даа хэмээн гэдрэг нь харуулчихсан хонх шиг нэг толгой руу зааж,— Тэр толгойн жаахан зүүнтэйхнүүр чиглүүлээд туугаарай. Ер нь ч буга өөрсдөе л тийшээ гүйлдчихнэ, тогтоох арга байхгүй, гэхдээ юмыг яаж мэдэх вэ, тэр толгойг тогтоогоод ав. Тэр хавьд төлөө хүлээж авна гэв.
Алсаас харахад үрчлээт цагаан бүтээлэг гэлтэй цайдам тундрийн дээр бугын сүрэг индүү мэт торойно. Индүү урагшаа түргэн гулсаж, цас үелэн хунгарласан үрчлээг толийтол индүүдэн ардаа өргөн жигд зам цайруулан үлдээх авай. Сүргийн замд хаа нэгтээ яг хар нүх шиг цасгүй цоохор газар ч тааралдана. Цаанууд бие биеэ өшиглөн тийрэн хар газрыг нөмрөн авч тачир ховор хөвдийг хомхойрон хазална.
Нар шингэхийн үеэр Малкачаны цаад талд шинэсний зулзаган ой дотор майхнаа босгов. Хөллөгөөний цаануудаа цөмийнх нь хүзүүнд модон дөнгө зүүгээд буцааж Малкачан давуулан туулаа. Сүргээ энэ талд нь үлдээгээд шөнөжин манахаар шийдэцгээв.
Николка Костя хоёр оройн хоолоо цадтал идээд жижүүрлэхээр явцгаав. Буга их тогтвор муутай, сав л хийвэл Варганчикийн зүг эргэж зугтчих гээд болдоггүй. Хоёр малчин царцанги цасан дээгүүр цанагүй гүйцгээнэ. Хөнгөхөн Костя цасан дээгүүр ятуу шиг шооргононо. Арай нүсэр Николка байсхийгээд л цөмөрчих тул бүр их ядарна. Сүргээ ойгоос хөөж, тундрийн нягт цас руу гаргаж болох авч тундрт хөвд ховор билээ.
Бүр шөнө болгож байж буганууд сая тайвширч хэвтэцгээлээ. Костя нэг булгарсан хуурай үндэс олж, түүний дор сайхан түүдэг асааж, үндэс галд авалцан ноцож эхлэхэд хоёр өмхөрсөн хожуул чирч авчраад нэгэн дээр нь ядарч цуцсан Николкаг суулгасныхаа дараа л сая нэг өөрөө суув.
Хуурай үндэс алтлаг очсоор тас няс буудан, орчны цасыг хөө тортгоор харлуулж, жигдхэн бөгөөд илчтэй ноцно. Николка өөрийнх нь унуул мод налаад хажуулж байгаа газар, Костягийн сууж байгаа газраас хавьгүй эвтэйхнийг тэр даруй анзаарав. Тэрээр энэ тухай хэлэх санаатай нөхөр лүүгээ талархан хартал цаадах нь хоёр өвдгөө тэвэрч, толгойгоо гилжийлгээд хэдийн зүүрмэглэж байв. Наримгар сартан хамартай, дорвогор уруул дээр нь хүн нь хонхойсон, өргөн шанаатай хүрэлгэр царай нь түүдгийн гэрэлд Николкад хамгийн сайхан,элгэмсэг санагдана. Тэрээр «Костя сайн залуу. Тосгонд очдог юм бол түүнд алаг жинжүү, хуван соруул авч өгнө дөө» гэж бодсоор нойронд автжээ.
Умрын хаврын шөнө богинохон. Нар жаргаад үдшийн бүрийн хөвхөртөж гүйцээгүй байхад л дорно зүгээс бүдэгхэн гэгээ ичингүйрэх мэт мярааж, сойрын тагнайдсан дуу модон хуур шиг тожигнон, шинэ өдөр айсуйг газар дэлхийд зарлахуйд тэр даруй ойролцоохноос түүнийг алга ташин түрэх мэт ятуу чих дэлдэм дэрхийн нисэж, баярлан чарлах дуу нь орчны нам гүмийг түйвээн шинэ өдөр эхэлснийг эцэслэн тунхаглах авай.
—Николка, босоорой! Хөөе, сэр л дээ! Үүр аль хэзээ цайчихаад байна. Бос хэмээн хэн нэгний дуу алсаас сонсдоно.
Тэрээр хүнд зовхио арайхийн нээж, улаан аалз гэмээр шатаж байгаа үндэс рүү гайхшран харвал гэнэтхэн гэртээ, ээжийндээ цэвэрхэн зөөлөн хөнжил дэвсгэр дунд унтаж байх шиг санагдав. Харин энэ шатаж байгаа үндэс, үс нь халцарсан малгайтай, өргөн шанаатай хүн, хөл дорх сарзгар цас энэ бүхэн зөвхөн зүүд бөгөөд одоохон жинхэнэ, жинхэнэ байдалд эргэн орж мань хүн ч жинхэнэ ёсоор сэрж, угаагуураас гар нүүрээ угаагаад цэвэрхэн хөвсгөр алчуураар арччихаад ширээ рүүгээ суун шажигнан буй ширмэн хайруулаас сайхан үнэртэй улайрч шаргалтах төмс идэж гарна...
—Николка! Николка! Сэрээч дээ, чамд хэлж байна шүү! Буганууд маань зугтаах санаатай байх шиг байна.
«Энэ ч зүүд биш юм аа!» хэмээн Николка босон харайв.
Үүрийн цэлгэр ягаан туяанд хар мод тод бараантан, нн-хлөн жаварт нүүр таатай сэнгэнээд, энз ч зүүд биш ээ. Николка мөрөө хэд сэгсэрвээс нойр нь сэргэв.
—Сонсож байна уу? Наашаа явцгааж байх шиг байна.
Костя алгаараа чихэндээ нөмерлөн чимээ чагнаж, ойн төгөл рүү хүчлэн харна. Николка ч мөн чагналаа. Ойн зүгээс бугын хөлийн төвөргөөн улам бүр тодрон байна.
—Яг наашаа явцгааж байна гэж Николка нотлон өгүүлэв.
—Ээ чөтгөрүүд! хэмээн Костя зүхээд цариг цасан дээгүүр ойрхон гишгэлж чанга гэгч нь «Атъ!! Ать!! Ать!! Ааа!! Ааа!!» гэж хашгирсаар бугын зүг шооргонож одов.
Туурайн төвөргөөн тэр даруй намдлаа. Тэгснээ дахиад ширжигнэж эхлэв. Буганууд Костягийн зүүн талаар даялж байгаа нь хөлийн чимээгээр тодорхой. Костя амдан харайлгаж, нэгэн минутын дараа бараа нь үүрийн бүрийд уусан арилж, төдөлгүй голын хавьцаа дуу нь хадлаа.
Николка дууны зүгт шулуудан харайлгав.
«Сүрэг маань хөллөгөөний цаануудтай л нийлчихгүй байгаасай, нийлчихвэл ч Костя бид хоёр хатуухан юм хүртэнэ дээ».
Николка яг хэрэгтэй үед амжиж очив. Тал тал тийшээ харайлгаж байгаа Костягийн хоёр талаар сүрэг нь тасран гүйлдэж хөллөгөөний цаанууд бэлчээсэн Малкачаны тэр лүү зугтах гэж хошуурцгааж байв. Николка мөсөн дээр үсрэн гарч, малгайгаараа савчин жигтэйхэн муухай ульж хуцаад буга руу босоо ороолон шиг дайрлаа. Бугын сүрэг үл үзэгдэх хана мөргөсөн мэт дорхноо эргэж ойн зүг буухиа галт тэрэг шиг шуугин давхилдав. Ажил ийнхүү бүтсэнд сэтгэл ханасан Николка Костя руу магтуулах горьдлоготой очив. Гэтэл Костя,
—Чи яах гэж буга айлгачихав? гэж ууртай асуудаг байна.
Николка санаанд оромгүй юм болсонд бур мэгдэж,
—Үгүй, би чинь... тэр буганууд чинь... Хөллөгөөний цаанууд руу яваад егөх байлаа шүү дээ! гэж түгдчив.
—Одоо бугыг ширүүн цочоож айлгаж болохгүй. Бас их хурдан хөөж болохгүй. Арав хоногийн дараа цаа төллөж эхэлнэ. Хэрвээ жигтэйхэн айлгачихвал хээл хаяж ч мэднэ. Ойлгов уу?
—Ойлголоо. Би энэ тухай мэдээгүй шүү дээ гэж Николка гэмшин толгой дохив.
Нар мандахын үед Шумков Фока Степанович хоёр ирж жижүүрийн халаа авав. Тэр хоёр Костятай энэ тэрийг хөөрч, нэг нэг тамхи татчихаад сүргээ эмхэлж тундр лүү тууцгаалаа.
Нүүдлийнхэн Костя Николка хоёрыг яаран хүлээж байв. Майхнаас данх, хоёр сияан аяга, бугын чанасан махтай савнаас бусад бүх юмыг хэдийн гаргажээ. Цаануудаа хөллөчихсөн, гагцхүу майхнаа буулгах л үлджээ. Өглөөний хоолоо түргэхэн идчихээд майхнаа буулгаж ачаалаад замдаа гарлаа.
Аханя маргашгуй хууль ёсны байраа эзэлж, цувааны эхэнд хөсгөө хөтөлж явна. Араас нь Улита чарган дээр суужээ. Костя Николкагийн хөсгийг өөрийнхөө хөсгийн араас залгаж, цаадах иь хэчнээн зөрсөн боловч нэмэр байдаггүй, түүнийг чарганд суулгаж зорчигч болгожээ.
Бугын туурай жигдхэн нургилж, чарганы уланд цас нэгэн хэмээр шужигнана. Николка ядарч, басхүү наранд ээгдэн үүрэглэж явав. Хаа нэг толгойгоо өргөн нойрмогтон харваас эргэн тойрон нөгөө л тэнгэрийн хаяа хүртэл цайвалзан гялалзах цас, нөгөө л энгүй хөх тэнгэр, нөгөө л ойртож дөхдөггүй хонх шиг цагаан уул үзэгдэнэ.
Дөнгөж хоёр дахь хоног дээрээ бугын сүрэг тохойн эрэгт тулж ирэв. Зүүн талд тав орчим километрийн зайтай өндөрлөг нүцгэн хүйлс дээр бага шиг суурин харагдана.
—Энэ бол Брохово, загасны комбинат хэмээн Костя тайлбарлаад,— Энэ тохойн цаад талд суурингийн баруун- тайхнуур, тэнгисийн дээр хадан хясаа байхыг харж байна уу? Варганчик тэнд бий. Варганчик хүртэл арван найман километр. Цааг мөсөн дээгүүр битгий хамаагүй ширүун туугаарай, тэд замаа өөрснөө сонгож явна, шахаад байх юм бол мөсний ангал руу уначихна шүү. Тосгоны хажуугаар гарахдаа нүдээ олигтойхон нээж яваарай, тэндээс ноход давхиад ирвэл ихээхэн гай тарина гэж мэд! Нохой л үзэгдвэл тэр дор нь үг дуугүй буудаарай... гэж зааварлав.
Цаанууд тэнгисийн шаваас элбэгтэй мөс рүү зоригтой гарч, сайхан цувраад тохойн цаана бүрэлзэн байгаа хясааны зүг цойволзон шогшицгоов. Энэ амьтад эндхийн замаар нэг бус удаа явж байгаа нь илт.
Тосгоныг хал балгүй өнгөрцгөөлөө. Николкад байшингийн цонх, зуухны яндан, хүмүүсийн бараа тодхон ялгарч ямар нэг машин хүнгэнэх сонсдон утааны үнэр мэдэгдэж байв.
—Одоо ингээд шангаар амьд мэнд гаталчихвал учир байна санж гэж Костя мөс рүү сэтгэл түгшин харж өгүүлэв.
—Шан гэдэг чинь юу вэ? гэж Николка асуугаад хар шороон шан санагдахад өөрийн эрхгүй инээмсэглэв.
—Шан гэж хамгийн ширүүн урсгалтай газар. Ийм газар дараа нь мөс их овоорч хөлдөнө, хөндий хандай мөс, бас ангал хонгил бий болно, ёстой чөтгөр ч хөлөө хугална гээч. Бид нар ноднин шан гарах гэж мөсний хонгил руу хоёр цаагаа алдаж, бас чарга хөсгөө чамгүй хэмхэлсэн.
Энэ удаа хоёр малчин маань шангаа ч бас эсэн мэнд гэтэлцгээв. Өдер дуусахын алдад түрүүчийн цаа Варганчикийн сайртай намхан эрэг дээр гарлаа. Удалгүй цаан сүрэг нь нэлэнхүй их тохой тэнгис хоёрыг заагласан тэгш өргөн хүйлсний дээгүүр тархан бэлчих нь тэр.
Тэнгис хэдийн мөсөн хучлаганаасаа салжээ. Гагцхүү наранд нүд гялбам гялалзсан багашаархан мөснүүд харлах давалгаан дээр хаа нэгтээ намуухан дайвалзах төдий ажээ. Гэхдээ тэнгис талын эрэг нэлдээ нарийвтар ч гэсэн дориун зузаан мөсөн эмжээртэй байв.
Хоёр малчин хоцорсон нүүдэлчдээ хүлээгээд зогсож байгаа энэ Варганчик гэгдэх хүйлс уртаашаа тав, өргөөшөө нэг километр хэртэй хошуу булан юм. Хүйлс тэр чигээрээ шаргал хөвд, аньсаар хучаатай, босоо хүний дайтай одой хушны явган ширэнгэ хаа сайгүй. Хүйлсний захаар хаа нэгтээ хараахан хайлж гүйцээгүй цасны зурвас цайрч, овор дорви муутай хадархаг толгодын бэлээр хэдэн жижгэвтэр гонзгой нуурын мөс гялтганана.
Костя Варганчикийг тойруулан хараад,
—За, энд л ингээд төлөө авна даа. Сайхан газар, тийм байгаа биз? хэмээн сэтгэл хөдөлж баярласан байртай өгүүлэв.
Николка дал мөрөө хавчин,
—Харин зүгээр ч юм шиг, даанч эл хуль юм даа. Энд ав шувуутай юу? гэв.
—Ээ-ээ, Николка минь! Чи юу ярина вэ? гээд Костя сэтгэл хөдлөн түүний мөр лүү алгадаж,— Эргэлзэхийн хэрэггүй. Ангийн шувуу энд ёстой элбэг. За хүлээзнэж бай, удахгүй нисээд нисээд ирнэ...
Овоорсон мөсний цаанаас хөсгийн цуваа харагдлаа.
—За нөгөөдүүл маань ч гараад ирчихэж хэмээн Костя уужирч санаа алдав.
Майхнаа удаан суухаар бодож яаралгүй нямбайлан босгоцгоов.


Top
   
PostPosted: Jun.04.14 11:28 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Өглөө болохын үес цаг агаар эрс өөрчлөгдлөө. Үд хүртэл нойтон цас малгайлан орж, дараа нь салхи хөдлөн, улам улам хүчээ аван хөөрөгдөв. Тэгтэл ч өчигдөр Аханягийн хаширлаж мөчир, бэрзээнтээр тэнгисийн талаас нь хагас дугуйруулан барьсан нөмөрт, бамбайн цаана буй мэт хоргодсон сайн татаагай майхан үлээсэн гүзээ шиг түмбэлзэн даржигнаж, яндан дээр сул холхин буй төмөр тогтуурга нь муухай хяхарна.
Аханя салхи хүүгэх тоолонгоор ялангуяа хүчтэй үлээхэд,
—Окси! Ямар мундаг хунгэ* вэ! Шуур, шуур! Улам хүчтэй үлээ! хэмээн баярлан дуу алдана.
Николка хүүхэд харсан хүн шиг өвгөн рүү инээмсэглэн харна. Тэрээр өвгөн юунд ингэтлээ баярлаад байгааг ер ойлгосонгүй. Гэтэл Шумков үүнийг тайлбарлах мэт тэртээ хаяанаас товлож харсан хүнгүй,
—Ээ-дээ, мөн ч сайхан амжууллаа шүү. Нэг л өдрөөр оройтсон бол бид ч хөөрхий болох байж. Тэртээ талд түлээ ч байхгүй, тэжээл ч байхгүй гэж чанга өгүүлэв.
«Нээрэн, тохойн цаад тал чинь чармай нүцгэн газар байсан шүү» хэмээн Николка эргэн саналаа.
Шуурга гурав дахь хоног дээрээ намдаж, тэгмэгц тэр даруй дулаараад явчих нь тэр.
Дөрөвдүгээр сарын хорин зургаанд сүргийн ууган төл гарлаа. Шуурганы үеэр төрөөгүй азтай аж. Өглөө болохын үес гарч, сайн хатаж гүйцээгүй хүрэн халиун үс нь зарим газраа наалдан гозойж байхад нугар тусаад байгаа жишиггүй урт хөлөө тэнчигнэн солбиж, томоогүй хошуугаа дальдагануулан бут руу нудчиж, биедээ баймгүй чанга дуугаар «Ав! Ав! Ав!» гэж урамдлаа. Инээмсэглэн бай- гаа малчид руу усархаг хар нүдээрээ итгэл дүүрэн тали- маарч нарт ертөнцөд хандан «Ав! Ав! Ав!» гэж чанга чанга ориллоо. «Ав! Ав! Ав!» Энэ хугаш «Сайн байцгаана уу? Би төрлөө! Би төрлөө!» гэж нарт даяар зарлах гэсэн мэт ажээ.
Эх нь сөөнгөтөн уйлах мэт хахаж цацан зөөлхен урам- даж малчид ч хугашийг тойрон нааш цааш сандран шогшино. Хүмүүсээс болгоомжлон томоогүй үрээ дуудан байвч цаадах нь хошуугаараа бут руу нудчин тэнчигнэн зогссон хэвээр.
Николка хугашийг илэх санаатай түүн рүү ойртох гэсэн боловч Шумков гараараа болохгүй гэж дохиж,
—Дүү хүү, болохгүй болохгүй! Тугалд нь үнэрээ үлдээчихвэл эх нь голчихож магад. Ховор нь ховор, гэхдээ байдаг зүйл. Одоо хамгийн эмзэг үе. Харин хэд гу- рав хоносны дараа хүслээ ханатал илж таалж болно гэв.
—Хэрвээ гүйцвэл хэмээн Костя хажуунаас нэмээд инээд алдлаа.
—Энэ хугаш ч юм үзнэ ээ. Хүйтэн байна, үгүйдээн хавар эрг байгаа нь яамай, амьтан болж ч мэдэш гэж Фока Степанович өгүүлэв.
Энэ үеэс эхлэн малчид сүргээ шөнө өдөргүй жижүүрлэхээр тогтоцгоов. Нэг нь шөнө, нөгөө нь өдөр жижүүрлээд дараачийн хоёр хүн хоногийн жижүүрт гарна.
Шөнийн жижүүрийн малчин толгойн ёроолд их түүдэг өрдөн сүргээ хүйлс дээр хашан хононо. Бас толгодоос баавгай ирэхийг харуулдаж, хэрвээ нүдэнд харагдвал карабинаараа агаарт хий буудна. Ингэхэд л араатан зугтчихна. Николка өдөр болгон баавгай үздэг боловч малчдын хэлэх нь баавгайн гол сурэг таван сарын эхээр л ичээнээсээ гарах ажээ.
Хүйлс цасгүйн гадна өнгөрсен оны аньс элбэг учир баавгай ийшээ шохоорхдог хэрэг. Аньс зарим газар битүү улайран хөл дор чихарч бяцран, гутлын улыг цус мэт улаан шүүсээр будаад дээгүүр нь явахаас сэтгэл зовмоор.
Шинэ төл олноороо цувж сүргийн тоо толгой хаврын шар усны үеийн нуурын ус шиг нэмэгдэж ирлээ. Малчид сүргээ аль болохоор үргээж сандраахгүйг хичээн зайдуу газраас ажиглан хариулж маллана.
Майн баярын дараахан малчдын суурьт тохойн мөсөөр нохойн гурван хөсөг ирэв. Чарга бүрд хөтчөөс гадна нэг нэг зорчигч суужээ. Тэр зорчигчдын дотор дунд хэрийн насны нэг эвен хүүхэн байх бөгөөд түүнийг Фока Степанович ихэд баярлаж догдлон угтахыг Николка үзээд авгай нь гэж мэджээ. Дугуй царайтай, лут шонхор шанаатай нэг эвен Николкагийн анхаарлыг татав. Нүд нь зориуд онийлгоод байгаа мэт ерөөсөө л зурвас төдий, жижигхэн нахиу хамрынх нь дор шингэхэн сөрөмгөн сахал сэрвийнэ. Нөгөө нэг эвен нь гуч хүрээгүй гэм?эр. Сахлаа мөлчийтөл хуссан, намхан ч гэсэн чийрэг байрын эр. Бусдын юу хэлэхийг урьдаас яг мэдэж байгаа мэт хонин бор нүдээрээ гүндүүгүй инээмсэглэн ухаалаг, нухацтай харна. Николка тэр залуу эвенийг хараад «Ямар нэг дарга байлгүй» гэж боджээ. Хөтөч нарын нэг тос болсон оготор дээлтэй, үнэгэн лоовузтай, өндөр чацтай, бор царайтай камчадал чарганы ачаа татсан татлагыг тайлах зуур Николкаг илт сониучирхан сонжин харж, нөгөө нэг хөтөч хар хөх хавар намрын пальтотой, лоовуузны оронд үстэй юүдэн духдуулсан, то? толгойтой пагдгар эвенд байсхийгээд л нэг юм хэлнэ. Гурав дахь хөтчийг Николка танина, тэр нь өвгөн Гэрбэча. Өвгөн түүн рүү хээгүй инээмсэглэн,
—За сайн уу, Никулай! хэмээн толгой дохин сайхан загнана.
Гар барилцаж, инээж баясан, дуу алдаж мэндэлцгээсний эцэст зочид, эзэд цөм майханд орж дах, дээлээ үүдэнд тайлж орхицгоогоод Улита бачимдан шилэн аяга, зууш тавилж байгаа ширээг тойрон шахцалдан сууцгаав. Фока Степановичийн авгай Улитад туслан зуухны хавьд юм хум хийлцэх зуур зогсоо чөлөөгүй дужигнуулах ажээ. Түүнийг нэг их тоосон шинжгүй сонсоцгооно.
Николка оройн нь нэг бин, гурван ёотон өвөртөлж карабинаа үүрээд жижүүрлэхээр толгодын бэл рүү одов. Эрэг орчмоос хуурай хөвүүл мод баахныг авчирч их түүдэг өрдөөд дэргэд нь саваагаа тулан бодлогоширч удаан зогслоо.
Бүрхэг өдөр шиг гэгээтэй шөнө болов. Тэнгисийн зүгээс нойтон хүйтэн салхи үлээж түүдгийг хөгжөөнө. Хараа эс хүрэх тэртээ дээр галуу дуугарна.
Нар мандлаа. Тэнгисийн хар гадарга дээр нарны туяа ойж мөнгөлөг чимэг лүгээ адил гялалзан гялтганав.
Николкл майхан руу ирэхээ жаахан азнасан нь зөв тооцоолсон байжээ. Макь хүнийг ирэхэд малчид бүх юмаа эмхэлж цэгцэлчихсэн, цайгаа ууцгааж суув. Аханя түүпийг дэргэдээ суулгаж өөрийнхөө хувьт ёотонг дөхүүлээд царайчилсан янзтай,
—За Колья, буга маань ямар байна? Зүгээр, тийм үү? Окси! Чи Фока Степановичийн оронд харуулд гарсан, тийм үү? Сайн хүү! Дараа Фока чиний оронд харна. Бид нар өчигдөр дэндүү их архи уусан. Бүрмөшин юу ч ойлгох байхгүй, яг тэнэг байцгаасан. Колья, чи юм ид, ид хэмээн махтай таваг, бингийн хугархайг санаа тавин ойртуулав.
Тэгээд томчуул дуулгавартай хүүхдийг магтах мэт малчид Николкаг магтаж гарцгаав.
Гэтэл хөтөч өндөр камчадал гэнэтхэн,
—Николка, чамд дарга авгай мэнд уламжилсан. Төвд ажиллах бодол бий юу, үгүй юу чамаас асуугаарай гэсэн. Жишээ нь ангийн ферм дээр, тэнд цалин их авна... гэв.
—Үгүй ээ, бодол байхгүй. Надад энд сайхан байна гэж Николка эрсхэн хариулахад малчид түүнийг сайшаан дэмжицгээв.
Цайлж гүйцсэний дараа малчид Николкад зориулж авчирсан тав үсэрдэг бага гарын шинэ винтовоор буудаж үзэцгээх юм болов. Нарийхан тайрдасны буланд модны нүүрсээр тойрог татаж, голд нь цэг зурж бай хийгээд буудацгаажээ. Мөрөлж байгаад ээлжлэн буудацгаалаа. Сум тойрог дотор тусавч буучдын гар нь салгалсан юм уу, нүд нь бүрэлзсэн үү, голын толбыг хэн нь ч онодоггүй. Тэгтэл тэдэн рүү НӨГӨӨ ТОМ 'ГОЛГОЙТ хөтөч ирж,
—Аль вэ, би нэг үзээд орхиё гээд Костягийн гараас винтовыг авч хүхээг нь аажуухан сумлаад замгийг нь түлхэснээ гэнэтхэн тоглох мэт буугаа гозосхийлгэн чиглүүлээд буудчихлаа. Тэгснээ,— Өө, яльгүй гудруулчихлаа! хэмээгээд дахин замгаа түлхэж, мөн түрүүчийн адил хөндий бариад хоёр удаа буудаж,— За сая онолоо гэж итгэлтэй өгүүлэн бууг Николкад өгөхдөө,— Сайн буу бай- на. Ганцхан овоо нь том юм, хуурайдаад багасгачих, тэгэхгүй бол овоо гэж даваан дээр байгаа мод гэсэн үг. Яаж хэрэмний нүдээр онох билээ? гэж хэлээд араатан руу гэтэх мэт альгүй бөгтийн майхны зүг алхлав.
Николка барааны газар байсан бай руу нүд ирмэхийн зуур гүйж хүрлээ. Байг сайтар ажигласны эцэст нэг сум голчийн доох нь, хоёр сум яг нөгөө дугуй хар цэг дотор туссаныг үзэв.
Николкаг эргэж ирэхэд Костя,
—За, сайн буудаж уу? гэж инээмсэглэн асуув. Николка малчдад байг үзүүлэн,— Дээд зэрэг! Яг аравт зоож! хэмээн бахархан өгүүлэв.
—Чи энэ хөтөч хэн гэдгийг мэдэх үү? Энэ чинь Долганов, манай бригадын даргын төрсөн дүү. Үнэгний анд райондоо хамгийн гарамгай хүн. Тундрт үнэгийг гурван хараатай винтовоор намнана. Үнэгээ дурангаар олж харчихаад л далдлах цагаан халаадтай гэтэж очингуут тас- хийгээд л гүйцэх нь тэр! Уг нь мань хүн сүргийн бригадын дарга хийж байсан юм.
Удалгүй малчдын нэг нь толгойн хажуу дээрээс Варганчик руу нэг баавгай аажуухан бууж явааг үзэв. Сахалтай эвен, өндөр камчадал хөтөч хоёр карабинаа шүүрч аваад толгойн зүг яаравчлан одлоо. Хориод минутын дараа буун дуу панхийж, минут хэртэй болоод дахин сонсдов.
—Табаков, сайн байна! Анхныхаа сумаар унагачихлаа гэж Долганов нийтийн дунд өгүүлэн дурангаа гэрэнд нь хийгээд,— Тэдэн рүү очиж эвдэхэд нь тусалъя хэмээн чарга руугаа зүглэв.
Николка өдрийн хоолонд гойд сайхан амттай баавгайн тарган махыг анх удаагаа амтархан идлээ.
Хөтөч нар оройн сэрүүн болмогц цэргийнх шиг гурвалжлан эвхсэн Николкагийн захидлыг аваад буцацгаав. Тэрээр ээждээ дулаахан хувцаслаж сайхан хооллож яваа, ажил нь хөнгөхөн, дулаахан арьсан хөнжилд унтдаг, хамт ажилладаг нөхөд нь ёстой сайн хүмүүс гэхчлэн бичжээ.
Хөтөч нар буцаж хоёр эвен, Фока Степановичийн авгай гурав үлдэв. Тэр гурвыг хамгралын захиргаанаас төлийн кампанийн үеэр малчдад туслуулахаар ирүүлсэн ажээ. Нэг майханд байцгаахад зай муутай болсон тул бас нэг майхан босгож хоёр хуваагдах хэрэгтэй болов. Фока Степанович авгайтайгаа, Шумков, Худяков хэмээх сахалт малчин дөрөв шинэ майханд орцгоов. Николкагийн дарга гэж санасан нөгөө залуу малчин бас Николай нэртэй. Гэвч түүнийг нэрээр нь нэрлэх хүн огт байхгүй, гагцхүү овгоор нь дуудах бөгөөд тэр нь Хабаров?гэж сонсголонтой ч, алдартай ч овог ажгуу.
Хабаров багавтар чемодантай ирсэн бөгөөд дотор нь баахан ном, зузаан дэвтэр, харандаа, ээлжийн дотуур хувцаснаас өөр юу ч байсангүй.
Хабаров дэргэд нь байгаагүй нэг аясыг тааруулаад Аханя Николкад,
—Энэ чинь миний ач дүү! Ёстой лут номтой хүн! Хоёр дээд сургууль суралцсан! Харин малчны хувьд бүр ч сайн. Г>угыг бугуйлаар барихдаа лут мастер гэж илт бахархан ярьжээ.
Николка уүнийг сонсоод ихэд гаихаж, тэр ч байтугай өвгөн ердийн арван жилийн дунд сургуулийг хоёр дээд сургууль гэж андуурч байна гэж бодоод Аханяд унэмшсэн ч үгүй.
Маргааш нь Хабаровтай тэнгисийн хөвөөгөөр явж байхдаа огт тэсэлгүй,
—Би чамайг хоёр институт төгссөн гэж дуулсан, тэр үнэн үү, худал уу? гэж асуув.
—Хэн чамд ингэж хэлж амжаа вэ? хзмээн Хабаров инээмсэглэн асууснаа тэр дорхноо царайгаа төв болгоод,— Нэг бодлын үнэн, нөгөө бодлын худлаа. Хоёр дахь сургуулиа би хараахан төгсөөгүй, дөрөвдүгээр курст суралцаж байна. Зоотехникч болохоор шийдсэн юм...гэв.
—Эхнийхээ дээд сургуульд ямар мэргэжлээр суралц- сан юм бэ?
—Сурган хүмүүжүүлэгч болох санаатай байлаа.
—Тэгээд түүнийгээ хийхгүй яасан юм? Муу хэрэг үү?
—Тавдугаар курсээс гарчихсан хэмээн Хабаров урамгүй мушилзсанаа,— Тавдугаар курсээс л гарчихсан юм даа гэж давтан өгүүлээд Николкагийн асуухаар завдсан асуултаас өрсөх гэсэн мэт,— Мэдээж, тоогүй л хэрэг болсон л доо. Гэхдээ би ухаалаг шийдсэн. Би ямар сурган хүмүүжүүлэгч байх билээ? Энэ ажилд чинь сэтгэлтэй, заяаны авьяастай хүн орох ёстой, эс тэгвээс багш биш, сурах бичгээс хэний ч мэдээжийн юмыг будаа идэж ярьдаг машинан хүн буюу эсвэл тоть гэх нь илүү зохилтой юм уу, тийм л амьтан болно шүү дээ. Нээрэн, ?агшилна гэдэг заяаны авьяас, бүр нарийн яривал амь насаа өргөн буян үйлдэнэ гэсэн үг! гэж ярив.
—Нээрэн, тоогүй л юм даа... гэж Николка урамгүй өгүулэхэд Хабаров ойлгохгүй,
—Юу нь тоогүй? гэж асуув.
—Эхний сургуульд дэмий суралцсан нь тоогүй юм, төчнөөн цаг алдаад.
—Яагаад дэмий байх билээ? Сурна гэдэг боловсорно гэсэн үг...
—Чи тэгээд энэ суурьт ирдэг нь яаж байгаа хэрэг вэ, тосгонд байвал суралцахад амар биз дээ?
Хабаров зогсосхийн тэнгисийн ус нарны гэрэл хоёрт хувхай цайрсан бүдүүн гуалин дээр сууя гэлээ. Тэрээр хэсэг зуур чимээгүй сууснаа тэнэгэр ергөн магнайгаа хүчлэн атируулж, гунигтайхнаар үнэнээ өчив.
,— Амьдаа минь, тосгонд байхад надад хэцүү бамгаа юм. Тэнд миний архины найзууд бий, би тэр хар ус гэхээр сэтгэлээ барьж чаддаггүй юм, нэг үгээр хэлэхэд ногоорсон архичин... Нээрэн... Тийм л байгаа юм. Энд зүдэргээтэй ч гэсэн, уруу татах юмгүй учир сэтгэл санаа бүрэн тавтай байна. Тэнгэр муухай үед юм уншсан ч болно, бичсэн ч болно. Би бүр дөрев дэх жилээ эндээс аврал олж байна... Ууж согтуурахыг өнгөрсөн нийгмийн хоцрогдол гэцгээдэг хэмээн Хабаров дуулгаваргүй үсээ гэдрэг сэгсэрч тоом- соргүй тамшаалан,— Энэ ч зарим талаар тийм нь ч тийм. Гэхдээ хамгийн ?ол нь бидний сэтгэлийн хүч доройгоос болж байна. Жишээ нь намайг аваад үзье л дээ. Би эцэг эхгүй, дотуур байртай сургуульд улсын бүрэн хангамжаар өссөн. Амьжиргааны тухай бодох санах ёстой юу ч байхгүй, гагцхүү номоо үзээд л эрдэм сураад бай. Энэ талаасаа ч болоод л байж дээ. Гэтэл аж төрөхийн ухаан заах багш байсангүй. Хүүхдийг эдлэх зүйлээр хангах гол нь биш, хэт хангавал бүр ч хортой гэдгийг бид одоо голдоо ортол ойлгож авсан. Гол нь юу вэ гэхлээр хүүхдийг төрсөн орчноос нь, үндэслэсэн хөрс шорооноос нь салгаж болохгүй. Ер нь тэгж яривал ямар ч хүн хоолоо өөрөө олж идэх ёстой. Асарна гэдэг хүнийг басамжилсан хэрэг. Тэгтэл асруулж байгаа хүн маань өөрөө үүнийг эсэргүүцэхгүй бол тэр хүнд залхуу хойрго, заль мэх зэрэг олон янзын согог үржин төлжинө гэсэн үг. За, би ч бүр хадуураад явчих шиг байна... хэмээн Хабаров гуалингаас босож хэд алхсанаа дахин Николка руу эргэж,— Чи матери гэж юу байдгийг мэдэх үү? гэж санаандгүй асууснаа тэр даруй газраас жижигхэн чулуу авч,— Энэ чулуу л тэр матери чинь дээ, тодруулж?хэлбэл материйн хэсэг. Ер нь матери гэдэг бол бидний эргэн тойрондоо үзэж байгаа нар, одод, тэнгис, уулс, үүлс, модод гээд бүх юмыг хэлнэ хэмээн өөрөө өөртөө хариулав.
Николка хожим Хабаров ямар ч хамаагүй сэдвээр эцэс төгсгөлгүй эргэцүулэн ярихыг сонсох бүрийдээ түүний бүх юмыг чөлөөтэй ярих чадварыг нь гайхаж эс барна. Тэрээр ухаалаг, утга аацаатай зүйл ярих бөгөөд үгэнд нь хуурамч юм байхгүй, гүн итгэл, халуун тэмүүлэл илт мэдэгдэнэ. Николка Хабаровын мэдлэгт бишрэн, түүний яри.аг ихэд амтархан чагнана.
Хабаров хэчнээн сонирхолтой байлаа ч гэсэн Николка Костятай илүү дотно байна. Тэрээр Хабаровоос хавьгүй хээгүй, бодсон санаснаа тэр чигээр нь хэлчихнэ, гэнэн
цагаан сэтгэлийнх нь хөдөлгөөн бүр толинд тусах мэт нүүрэнд нь дурайна. Костя уурласан бол царай нь ууртай л байна,. аль нэг юманд баярласан бол инээмсэглээд л байна. Костя Николкатай эн тэнцүү байдлаар ярина, асуусан юманд нь сургамжилж заасан аясгүй, уриалгахан энгийн хариулна. Бас хамгийн гол нь тэрээр өгөөмөр дэлгэр сэтгэлтэй халамжтай, Николка хүний чухамхүү энэ хоёр чанарыг гойд дээдэлдэг билээ.
Тавдугаар сарын хоёр дахь хагаст хөндийн цас бараг гүйцэд хайлж, нуурууд цөм цэвэршин, гагцхүү өргөн тохой мөсөн хуягтайгаа үлдэв. Гэхдээ тэнд ч хаа нэгтээ газрын судаа харлана. Нэг удаа Николка тохойн мөсөн дээр гараад өмнөө саваагаар болгоомжлон тоншилж малчдын инээдийг хүргэжээ.
— Битгий тонш оо, дүү хүү, битгий тонш хэмээн Шумков тайвшруулж,— Тэнгисийн тохойн мөс голын мөстэй адилгүй бөх. Дор чинь гулзайгаад байна уу гэхээс биш нураад байхгүй. Наана чинь бол метр хэрийн зузаан байгаа, трактороор дээгүүр нь явсан ч болно гэжээ.
Мөсний цэнхэртсэн ховилоор нулимс шиг тунгалаг горхи ус тэнгисийн зүг годгодон урсана. Шүд хага ташим энэ ус ер бусын гойд амттай.
Өдөр ирэх тутам тохой дээр газрын хар судаа олширч, горхины дуу улам чангаран, зузаан мөсийг өрөмдөнө. Галуу умрыг зорин нисэлдэж, араас нь нугасны сүрэг шавав. Малчид буга, баавгайн махаа шувууны махаар халлаа. Николка хүртэл хааяа хоёр гурван нугасны олзтой ирнэ. Тэрээр өвдгөө нойтон хөвдөнд нэвт нортол мөлхөн гэтэж байж нууран дээрх нугаснаас буудна.
Сүргийн гол нь төллөж гүйцлээ. Хоёр долоо хоногийн өмнө гарсан хугаш тугалууд гоолиг хөөрхөн болцгоогоод, бэлчээр дээр үзэх харахын тухгүй жадгадан давхилдаж, байн байн бөөн сүрэг рүү орж төөрчихөөд, эхийгээ эрж хайн чанга чанга мөөрөлдөнө. Мянжгууд хариуд нь сандран хор хор урамдана. Тун сая төрсөн хатаж амжаагүй хугашнууд ч сүргийн дотор байна.
Тохойн мөс хагарч гүйцээд тэнгисийн татлагаар хөвж одох цагийг малчид тэсгэлгүй хүлээцгээнэ. Цөн түрж гүйцсэний дараа тулбага, чөрх загасанд тороо тавьж болно. Малчид ойрын найрд загас амтархаагүй.
Худяковын жижүүртэй байхад санамсаргүй нэг явдал болов. Мань хүн унтчихсан юм уу, эсвэл ерөөсөө л анзаараагүй юм уу, энэ тухай түүнээс асуусан хүн байх биш, ямар ч атугай сүргээс дөрвөн зуугаад цаа тасарч, тохойн мөсөөр хоолойн цаад талын Өндөр хошуу руу гараад огт зогсолгүй явсаар Гонхон уулыг чиглэн одсон байв.
Аханя эсрэг талын эргийг дурандах зуур,
—Окси! Ямар муухай цаанууд вэ! Бушуухан гүйцэж олох хэрэгтэй гэж ууртай өгүүлэхэд Фока Степанович дэмжин авч,
—Тэр ч зүйтэй шүү. Тэднийг бушуухан хөөж гүйцэх хэрэгтэй. Тохойн мөс юу юугүй нүүх нь. Тэгвэл тэднийг бүр тойруугаар Нохойн тундрээр тууж ирэх хэрэг болно гэв.
Костя толгой сэгсрэн,
—Ой-ёо-ёо! Тойруу замаар туувал гурав хоног алда- на... гэв.
Щумков Николка хоёр өглөөний хоолоо сайн идэж аваад нэг хоногийн идэх юм базаан оргосон цаануудын араас одов. Хоолойн өргөн нэг километр орчим боловч тэр хоёр харзанд идүүлсэн мөсийг ойрхон тоншиж болгоомжилсоор зөндөө удаж байж гэтэллээ. Малчид өндөр эрэг дээр гармагц сая уужирч санаа алдаад, тэртээх хаяанд өнчрөн . зогсох Гонхон уулын зүг бугын мөр даган яаравчлав.
Тундрт довны хоорондох цас хайлж хараахан гүйцээгүй боловч тэр нь шингэхэн бантан шиг болжээ. Николкагийн утаанд сайн идүүлээгүй сөөхий гутал дорхноо нэвтэрч, жүлчийж сунаад урд хошуу нь тавхай дор нугарч орчихоод явахад саадтай гэдэг нь учиргүй.
Эргэн тойрон тайгын галуу тагнайдан гуагалж нисэлдэн, байн байн сүрэг нугас толгой дээгүүр нисэн одож, улаан хөмсөгтэй, гуужаад эхэлчихсэн ятуунууд хөл дороос дэрхийлдэн, өлент намаг болгоны дэргэд цууцаль сүүтэгнэнэ. Дулаахан амьсгаатай гүн гэнгэрт болжмор адлан жиргэж, түүнийг хараалж шувуухай онолдохгүй дэмжин түрж, хэрээнүүд агаарт нэг юм булаацалдан, тэр хар шувуунууд яг шулмас гэлтэй, нэг доош шумбан, нэг дээш дүүлэн эргэлдэж «Хрр! Хрр! Хгу-хгу! Хгу! Хгух!» гэж муухай сөөнгөтөн гуагалалдана. Өлөнт нагийн цууцалиуд зодолдож байгаа хэрээнүудийг турхирах мэт хариуд нь час час исгэчнэ. Николка цасан дээр баавгайн мөр байхыг бишгүй харж явав. Зарим мөр нь бугын мөрийг гишгилсэн байх ажээ.
—Шив шинэхэн байна. За, бүр бугын мөрөн дээгүүр гарч, харж байна уу? Энүүхэнд байх нь гэж Шумков хээвнэг өгүүлэв.
Николка дов сондуултай тундрийг болгоомжлон тойруулан харж явавч баавгай үзэгдэхгүйд нэг талаас тайвшравч нөгөөтэйгүүр «Энэ нүцгэн газар хаана нь нуугддаг амьтан бэ?» хэмээн гайхна.
Оройн есөн цагт бараг уулын орой дээр сүргээ гүйцэж очив. Хоёр малчин цаагаа уулын бэл рүү үргээгээд, арай сайн сэвэрсэн хар газрыг сонгон жижигхэн түүдэг асааж сэнжтэй аягандаа цай буцалган юмаа идэцгээлээ.
Шумков гэнэтхэн Николкагийн тохой руу аяархан нударч нүдээрээ урагш нь заав. Николка тэр зүгт хяламхийв. Шумковоос хоёрхон алхмын зайд чулуу дээр нэг үен зоогдсон мэт бөмбийнө. Холхноос харвал хэсэхэн цас байна гэж бодмоор энэ цагаан юмыг чичрэгнэн буй сүүлнийх нь торгон хар үзүүр, гялалзсан хар нудээр л атгасан пүрш мэт биеэ хураасан энэ амьтан амьд амьтан мөн гэдгийг гэрчилнэ.
Тэр хоёр хөшин огт хөдлөлгүй сууж тэр амьтныг сонирхон ажиглалаа. Үен өөрт нь ямар ч аюул заналхийлээгүйд итгэмэгцээ чулууны хоорондуур нааш цааш хенгөхөн сүлжиж Шумковын хөл рүү гүйн ирж, гутал дээр нь харайж гарах санаатай оцойход яг тэр хоромд Николка инээд алдаж, сайхь амьтан хадан дундуур гялсхийгээд алга болох иь тэр.
Малчид уулнаас буухын өмнө тэртээ доор цэлийсэн цагаан толботой бараантаж зэгэлтэх тундр, тохойн бэх цацсан мэт цоохортон гялалзах мес, түүний чанад цавцайн цайрах толгодыг их л удаан дурандав. Доор, бугын сүргээс холгүйхэн хулганачилж яваа нэг үнэг, ганц ганцаараа яваа дөрвөн баавгайг олж харжээ.
«Насандаа үзээгүй юмаа л өнөөдөр ганц өдөр үзлээ» гэж Николка баярлан бодно.
Дараа нь мань хоёр цаагаа Варганчик руу буцааж туулаа. Шумков санаа зовсон байртай нэг юм сонжин орчныг халиан харж явах зуур цуцсан Николкаг яаруулна. Цагийн хувьд хэдийн шөнө дөл болсон авч өдөр. шиг гэгээтэй байсан тул амьтай болгон бужигнасан хэвээр. Гурван цагийн өмне цас байсан газар одоо ус шал палхийнэ. Тэнгисийн хоолой ганцхан хоногт сэг болтлоо цоорсон цагаан ороолт шиг болчихжээ. Усны өрх энд тэндгүй харлах агаад тэр харз руу цөмөрчихгүй шиг мөс дагаад сүрэг цаа битгий хэл хүн, тэр ч байтугай туулайн бөжин хоолойг тэтэлчихнэ гэж итгэхийн аргагүй байлаа.
Николка сэтгэл түгшин Шумков руу харав.
—Гарна даа, дүү хүү гэж бригадын дарга итгэлтэй өгүүлээд,— Харин ширүүн тууж л болохгүй шүү, өөрснөө л зоргоороо явцгааг гэж анхааруулав.
Бугын сүрэг аюулыг ухаарсан мэт үнэртэн чагнан байж ганц ганцаараа мөсөн дээр зөөлхөн гарцгаана. Удалгүй бүх сүрэг мушгиран муриганах амьд гинж мэт цувран хөвөрч, түрүүч нь нөгөө талын эрэгт хүрчихээд байхад сүүлч нь хоёр малчны зогсож байгаа эргээс салж гүйцээгүй байлаа. Варганчикийн нөгөө талд толгодын бэлээр жижүүрийн малчны түүдэг толборон улалзана.
Николка Шумков хоёр Варганчикт эсэн мэнд гарч, майхандаа үлгэн салган ирж, нөхдөө ч сэрээлгүй, хувцсаа ч тайлалгүй гагцхүү нэвт норсон сөөхий гутлаа мулталж хаяад арьсан дэвсгэр дээр унангуут нойрондоо нам цохиулжээ. Өглөөний дөрвөн цаг болж байжээ.
Николка арван цагт сэрэв.
Майханд Улитагаас өөр хэн ч байсангүй. Тэрээр яагаад ч юм бэ инээмсэглэн,
—Тохойг очиж хараач... гэв.
«Тэнд юун сонин гараад ирээв?»
Николка майхнаас гармагц дуу алдав. Тохойн мөс ор сураггүй алга болж гагцхүү хаа нэгтээ сүүлчийн жиж- гэвтэр мөс тэнгис рүү хөвөн одож байв. Аханя Шумков хоёр загасны тороо уургаар усны гүн рүү түлхэж харагдана.
Далайн амьтан шаваарсан том том мөсөн овоорго хэд хоногийн турш задгай тэнгисийн мандал дээр харагдсаар. Малчид хүлээж ядан, байсхийгээд л тийшээ харах боловч мөс буудалд ирээд зогсчихсон мэт ер наашилдаггүй, анчдын хорхойг гозгонуулна. Тэнгис хүчтэйхэн салхилаад өгөөсэй, гэтэл салхи ер гардаггүй, халуу шатаад, тэнгис дөв дөлгөөхөн гилийнэ.
Тэгтэл нэг удаа Хабаров шөнийн жижүүрээсээ өглөөний дөрвөн цагт гүйж ирээд,
—Тавцанг хөөгөөд айсуй! Тавцанг хөөгөөд айсуй! хэмээн баярласан дуугаар чанга хашгичиж бүгдийг сэрээв.
Николка «Энэ чинь солиороо юу, яагаав?» хэмээн бодох зуур хөнжлөесөө дурамжхан сугарав. Харин малчид Хабаровын хашгирсныг өөрөөр хүлээн авчээ. Тэд түймэр гарсан мэт гутлаа яаравчлан углаж, карабиныхаа сумыг авцгааж, дор дороо буугаа шүүрцгээв. Цөмөөрөө баярласан догдолсон царайтай.
Анчид төдөлгүй хүйлсийг хөндлөн гарч тэнгисийн эрэг рүү ирцгээлээ. Николка гайхам сонин юм үзэх нь тэр. өргөешөө гурав, уртаашаа таван километр хэртэй лужир км мөсөн дээр далайн амьтад шигэн шавжээ. Мянга, мннган амьтан.
Далайн амьтад мөсөн дээр нарийн дэс дараалалтай байрлажээ. Эрэг талын захаар хоёр гурван пүүгийн гөлөгпүуд, тэрнээс цааш мөсний голоор далайн мөнгөлөг хар цоохор ноход хэвтэцгээнэ. Мөсний цаад захаар олон пүүгийн хав загаснууд бул хаднууд шиг харлана. Амьтан болгон мөсөн дээрх харзны хөвөөгөөр буюу өөрийнхөө жижигхэн цооногийн ойролцоо хэвтэцгээж аюул болбол ус руу хормын төдийд үсрэн нуугдахад бэлэн байв. Харин одоо бол амьтдад ямар ч аюул алга. Тааваараа наранд ээвэрлэн үүрэглэж, хаа нэгтээ бүлтгэр нүдтэй мууран толгойгоо өндийлгөн эргийн зүг сэрэмжлэн харснаа тэр даруй суниаж байгаа мэт нуруугаа тайван хадуур шиг махийлгаад, сахалтай хоншоороо хаврын сийрхий мөсөн дээр тавьж дахиад түр зүүрмэглэнэ.
Фока Стеданович Николка руу инээмсэглэн харж,
—За догь байна уу, аан? гэв.
Николка шантарсан байртай толгой дохиж,
—Хамтралын бүх цааг хураагаад мөсөн дээр хөөж гаргасан ч өчнөөн амьтан цугларахгүй дээ. Мөс хайлахлаар эд нар чинь хаа очдог байна аа? гэж асуув.
—Өөр өөрснийхөө нутаг руу сэлээд явчихна, цоохор нохой нохойнхоо хэвтэр рүү, хав загас хав загасныхаа хэвтэр рүү.
—Хэрвээ мөс нь тэнгисийн гол руу хөвөөд явчихвал яах вэ?
—Тэгвэл бүх амьтан живж үхнэ дээ, дүү хүү минь гэж Шумков ярианд оролцов.
—Яах гэж хүн хуурдаг юм бэ? хэмээн Хабаров түүнийг зэмлээд,— Амьдаа минь, цаадхыгаа бүү сонс. Хав загас живэхгүй, усан дээр унтаж, усан дээр хоолоо иддэг амьтан, харин өтгөн шингэнээ л усан дотор гаргаж чадахгүй, заавал аль нэг хөвж яваа юман дээр гарна гэв.
Анчид мөс рүү ойртох тусам улам аяархан ярьцгаана. Эцэст нь зөвлөлдөж байгаад гурван хос болж, Хабаров Николкаг дагуулан зүүн гар тийшээ, Фока Степанович Аханя хоёр дундуур нь, Худяков Шумков хоёр баруун гар тийшээ явцгаав. Костя эрэг дээр үлдэв.
•— Костя яагаад бидэнтэй явахгүй байна? гэж Николка нэг эвэн дээр нь аяархан асуув.
—Түүнийг салхины байдал харуулахаар үлдээсэн юм. Эргийн зүгээс салхилаад эхлэнгүүт Костя агаарт хий буудна. Тэгвэл анчлахаа тэр даруй болиод унагасан олзоо мөснөөс бушуухан чирч салгах хэрэгтэй. Хэрвээ Костя гурвантаа буудвал мөс эргээс хөндийрч байна гэсэн үг, тийм учраас агнахаа ч больж, олзоо ч хаяад эрэг рүү амь зулбан зугтаах хэрэгтэй гэж Хабаров хариулав.
—Бид нар өөрснөө салхины зүг өөрчлөгдөхийг мэдэхгүй гэж үү?
—Мэдэж болох л юм, гэхдээ найдвартай сэргийлсэн нь дээр. Ан авдаа улайж байгаад анзаарахгүй өнгөрөх тун амархан. Нэг нь эрэг дээр заавал үлдэх ёстой, хүмүүс. мөстэйгөө тэнгис рүү гэнэтхэн хөвчихөж мэдэх шүү дээ, тэгвэл тэр эрэг дээр үлдсэн хүн энэ тухай тосгонд хэл хүргэнэ. За тэр ч яахав, одоо чимээгүй байгаарай, ангаа эхэлье гээд Хабаров навтайн бөггийж шаваарч хөлдсөн намхан овооргонуудын араар нуугдан, байн байн зогтусаж, ийш тийш хүчлэн харсаар урагшлав.
'Гэр хоёр нэг жижигхэн цоохор гөлөг рүү гэтэж явааг Пиколка удалгүй ойлгов. Гэтсээр амьтныг хүртэл гучаад метрийи зай үлдлээ. Нөгөө гөлөг ямар нэг сэжиг авч, сандрангуй оцгонож сэрвэгиэнгээ цооног руугаа мөлхөж. амсар дээр нь очоод шилэн бөмбөлөг шиг том нүдээ хүмүүс рүү бүлтийлгэн биеэ хурааж зогсов.
Хабаров гөлөгийг анзаараагүй мэт явсаар. Мань хүн самуураад энэ амьтныг мартчихсан юм биш биз? Николка сануулах гэтэл гөлөг энэ хоромд цооног руугаа гулсаад орчихлоо. Хабаров хоосон цооногийн зүг гзтсээр.
Чи гөлөгийг үргээчихлээ шүү дээ! Тийм ойрхон байхад... Чи хаашаа яваад байна аа? Цаадах чинь алга болчихсон, үзэхгүй байгаа юм уу? хэмээн Николка зогсох зуур дургүйцэн чанга шивнэв.
Хабаров ууртай царай гаргаж хуруугаараа занган,
—Дуу, чөтгөр минь! Битгий шууги! Бидэнд энэ муу гөлөг хэрэг байхгүй, өчүүхэн амьтан. Тээр тэр цоохор нохойг харж байна уу? Түүнийг л шомбодно, яг миний хийснийг дуурайгаад бай гэв.
Хабаров цоохор нохойд ойртох тусам алхаа нь удаашран зөөлрөөд байв. Цоохор нохой толгойгоо огцом өндийвөл Хабаров зогтусна. Николка түүний хөдөлгөөнийг яг давтана. Тийн явсаар хоёр анчин цоохор нохойд арван тав, хориодхон алхам ойртон очив. Николкагийн зүрх оволзон булгилж, гар нь яльгүй чичигнэнэ. Хабаров карабинаа гозойж хөлдсөн мөсөөр шийрлүүлж, сайтар шагайж байгаад буудлаа. Цоохор нохой татавсхийгээд мөсөн дээр унав. Тэр хавиар хэвтэж байсан гөлөгнүүд хоромхон зуур харз руугаа шумбаснаа тэр дорхноо сониучирхан уснаас цухуйлдацгаав. Сум чамархайд нь тусжээ.
—Хавар цагт амьтныг яг нам унагахын тулд заавал толгой руу нь буудах хэрэгтэй, эс тэгвээс харз руугаа шумбаад живчихнэ. Хавар амьтан өөх багатай, туранхай байдаг учраас түргэн живдэг юм гэж Хабаров сургамжлан ярив.
Хабаров цоохор нохойн зузаан уруулыг цоолж бугуйлынхаа үзүүрийг сүвлээд чанга гэгч нь уяв. Дараа нь урд сэлүүрийн нь сарьсыг цоолж бугуйлынхаа нөгөө үзүүрийг сүвлэв.
Ингээд хоёр анчин энэ хударгандаа орцгоон олзоо эргийн зүг чирэв. Зүүн талд буун дуу тас тас хийгээд явчихлаа. Николка Хабаров хоёр олзоо эрэг дээр гаргачихаад дахиад мөс рүү явав. Николка төдөлгүй нэг гөлөг аллаа. Хабаров хоёр дахь цоохор нохойгоо алав. Анчид хоёр цагийн дараа ангаа дуусгаж олзоо нэг газар чирч бөөгнүүлэв. Аханягийн аз таарч нэг мундаг хав загас намнасныг цөмөөрөө нийлж байж эрэг дээр арайхийн чирч гаргажээ.
Малчид амьтны арьсыг өөхнөөс сурамгай салган өвчицгөөиө. Николка алсан гөлгөө өвчих гэсэн боловч хутга нь нэг бол хөрсийг нь эсгэчихээд, нэг бол бөөн халим үлдээгээд болдоггүй.
—Чи энэ арьснаас барилцаад өгсөн нь дээр гэж Аханя гонсгор өгүүлэв.
Төдөлгүй нэг ч эсгээгүй, үзэх төдий ч халимгүй зургаан цоохор арьс гарлаа. Малчид тамхиа нэрсний дараа хав загасыг янзлав. Түүний арьсыг хавтгай хавтгайгаар нь биш том бээлий шиг гогцоо гогцоогоор нь тасдаж авчив. Хав загасыг яагаад ингэж хачин өвчиж байгааг Николка асуухад,
—Нэг ийм гогцоогоор Фока Степанович чамд бугуйл зүсэж өгнө, бусдаар сур хийнэ. Намар гутал уллахад зориулж дахиад хоёр хав загас ална гэж Хабаров тайлбарлав.
—Цоохор нохойнх гутал уллахад муудах уу?
—Арай нимгэн байдаг юм. Гөлөгний арьсаар гутал хийнэ, цана уллана.
Арьсаа майхандаа авчирцгаав. Маргааш нь Улита Татьяна хоёр арьснуудыг усанд сайгар базаж, халимыг нь сайхан хусаж цэвэрлэв. Тэгээд угаасан арьсаа газар дээр толийтол дэлгэж модон гадас шааж тэлжээ. Хүүхнүүд арьсыг хатахаар нь жимбийтэл хуйлж, зунжингаа оёх шидэх зэрэг гэр орны ажлын хажуугаар түүнийг гараараа нухалж, дахин хянгардаж элдэх гэдэг чимхлүүр бэрх ажилтай.
Малчид гөлөг, цоохор нохойн махыг хэрээний зоог болгон эрэг дээр хаяад, хав загасны махыг хамаг өөхтэй нь хуу 'хамж авчирчээ. Урцны эзэгтэй хүүхнүүд өөхийг нь шахаж тусгай арьсан гэртэй хав загасны хоёр ходоод дүүрэн тос болгов. Хав загасны мах хар хүрэн өнгөтэй, идэнгэгүй харагдавч малчид энэ махыг ялангуяа сэлүүрийнх нь мөгөөрсийг их л амтархан идэцгээнэ. Николка ой гутаж байвч тэсэж байгаад нэг хэрчим мах идэж үзлээ. Загасны тос амтагдаж байна. Мань хүн хоёр дахь хэрчим рүүгээ гар сунгав. Цаадуул нь мань хүнийг илт шохоорхон харцгаана.
—За амьдаа минь, ямар байна, идэж болохоор юм уу? гэж Хабаров тэсэлгүй асуув.
Николка толгой дохисонд түүнийг хав загасны махнаас сэжиглээгүйд малчдын сэтгэл ханамжтай байгаа бололтой цөмөөрөө урамшин мишээцгээв.
Нөгөө мөс тэр өдрөө эргийн салхинд туугдан дахиад тэнгисийн мандалд очсон боловч малчдын хэн ч түүнийг тоож анзаарахаа больжээ.
Маргааш нь Фока Степанович гогцоолж өвчсөн арьснаас бугуйл зүснэ гэж зарлав. Хутгаа сайхан хурцалж, гогцоо барьж аваад арьсны нэг талаас сэжүүр гарган эсгэснээ цааш нь лавлуулан болгоомжтой зүслээ. Костя Фока Степановичид туслан гогцоо, хуруу хэртэй өргөн улам уртсан буй сурны сэжүүр хоёроос чангааж өгнө. Хутга гогцоогоор жишүүхэн ахих тусам гогцоо нарийсан сур уртсана.
Фока Степанович үе үе амарч ханцуйгаараа духныхаа хөлсийг арчин билүүнд хутгаа түргэн нийлээд, мэрийсэндээ хөмхийгөө хазан гогцоогоо дахиад л хянуур гэгч нь зүсэж гарна. Заримдаа «Залуу минь, тэгшхэн тат! Гараа хааш нь салгаад байна вэ? Бугуйлаа баллачихна шүү» гэж Костяд дургүйцэн үглэнэ.
Нэг л яльгүй буруу хөдөлчих юм бол тэгшхэн зүсэгдэж байсан сур нэг газраа эвгүй нарийсаж, тийм согогтой сураар хазаар хийдэг нь юу байдаг юм бэ, ямар ч атугай бугуйл хийх аргагүй болно. Гэвч Фока Степанович энэ ажилд уран хүн учраас тэв тэгшхэн зүссэн тууз хөлд нь цагираглан нэмэгдсээр. Тэгтэл ч гогцооны эцэс болж ажил ч дуусах нь тэр. Хориод метр урт сурыг хоёр гадсанд гатаж хатаахаар орхино.
—Энэ чиний бугуйл болно хэмээн Фока Степанович Николкад бахтай хэлээд,— Цааш нь өөрөө гүйцээж хийнэ шүү, чамд Костя заагаад өгнө гэв.
Хугашнууд өсөж торниод ирэхийн үед таван километ- рийн хүйлс цааны сүрэгт хомсдох боллоо. Цаанууд эргийн мөсөн мөхөөлдөс рүү гарах нь элбэг, тэр мөхөөлдөс тэнгис татах үед усныхаа талаас хугаран газардаж, нөгөө талд нь гүнзгий ангал үүснэ.
Нэг удаа тийм ангалд нэг хугаш уначихжээ. Костя Николка хоёр түүнийг салгаж авах гэж зөндөө оролдсон боловч нэмэр байдаггүй. Тэр ангал муруй бөгөөд гүнээрээ дөрвөн метр орчим. Николка бугуйлаар оосорлож байгаад доошоо буусан боловч ёроолыг нь хүрч чадалгүй мөсний хортонд хавчуулагдсан учир Костя түүнийг буцааж арайхийн татаж гаргажээ. Хугаш мөсөн ангалын гүнд гоморхолтой орилно. Эх мянжиг нь тугалынхаа дуунаар ангалын ирмэг рүү байн байн шогшин ирж, мөөрөн урамдана.
—Сүхэнд явдаг юм билүү? Шатан довжоо цавчиж гаргаад бууцгаая... хэмээн Николка санал болгов.
—Одоо амжихаасаа өнгөрсөн, түрлэг эхэлчихлээ гэж Костя мянжгийн зүг өрөвдөлтэй харж өгүүлэв.
Түрлэгийн ус мөсний доод биеийг долоож, тунарсан аюулт ус нүсэр их мөсийг аажуухан өргөж эхэллзэ. Хэсэгхэн хугацаа өнгөрмөгц ангал буцаад эвээрээ нийлнэ...
—Аль вэ, би дахиад нэг буух гээд үзье. Тэрүүхэнд ангал арай өргөн байна.
—Чи юу донгосож байна вэ? гэж Костя уурлан,— Чи гамбир болно гэж мэд! Чи чинь юу вэ? гэснээ жаахан зөөлөрч ангал руу нүдээрээ заагаад,— Ганц хугашны төлөө амиа дүйлгэх хэрэг байхгүй, Хараач! Ангал одоо нийлчихэж байна гэв.
Ангал аажуухан авч эргэлтгүйгээр нийлж байлаа. Хугашны дуу улам бүдгэрэн байна. Ангал хаагдлаа. Орчинд анир чимээгүй нам болоход давалгааны цалгиа тодхон сонсдож байлаа.
Малчид толгойгоо ганзагалан сүргийн зүг гэлдрэв. Мянжнг инйлсэн ангалын тэндээс холдохгүй, эргэн тойрныг тээнэгэлзэн харж, тугалынх нь үнэр үлдсэн тэр хавийг үнэрлэн үнэрлэн, хугашаа дуудан байх нь үр нь
үүрд салан одсоныг ойлгохгүй байгаа хэрэг.
Малчид тавдугаар сарын сүүлчээр Варганчикийн ойролцоох толгодын энгэрээр цаагаа бэлчээдэг болов. Толгодын ар биеэр одохондоо цас ихтэй хэвээр. Өвлийн салхинд дагтаршиж, одоо чийг даан нягт чигээрээ байгаа цас хүнийг төдийгүй баавгайг даана. Баавгайн мөр ч энд тэндгүй харагдана.
Таван сарын сүүлч, зургадугаар сар бол баавгайн орооны үе. Энэ үеэр эрэгчин баавгайнууд хоорондоо хэрцгий догшин зодолдож, ер нь их хажиг уцаар байдгийг малчид Николкад сэрэмжлэн ярьж өгчээ. Малчид толгодоор явахдаа болгоомжлон карабинаа цэнэглэж, хос хосоороо явахыг хичээнэ. Толгодын дунд муу ёр гэмээр анир чимээгүй байлаа. Николка малчдаас баавгайн тухай нэг нь нэгнээсээ аймшигтай элдэв яриа сонссон тул ийм нам гүм байхад догор нь аягүйрхэн, орчныг байсхийгээд л түгшин харна. Баавгай алсад ч гэсэн өдөр бүр харагддаг байлаа. Нэг удаа малчид нэг халцгай дээр анирч гараад ойролцоох толгодын энд тэнд арван дөрвөн баавгай байхыг олж үзлээ. Араатнууд цастай толгодоос бараан бөмбөлөг шиг өнхрөлдөн, цасгүй тундр лүү бууцгаана. Гэвч иймэрхүү учралаас дотор хүйтэн оргихгүй, зүрх нь жигдхэн цохилсон хэвээр. Николка малчидтай хамт байхдаа аливаа нэг аюулыг эс мэдэрнэ. Харин баавгайг ойроос харах юм уу яг хоёр биеэрээ өөд өөдөөсөө тулахсан...
Тэгтэл ч тийм «тулалт» төдөлгүй болжээ. Худяков, Шумков, Николка гурав тэр өглөө онин дээр хамт гарцгаажээ. Зүүн талд хоёр зуугаад метрийн зайтай тавиад тооны хэсэг цаа идээшилж байв.
—Николка! Чи энэ хэдийг доош нь үргээчих, сүрэг рүүгээ очиж нийлэг. Худяков бид хоёр энүүхэн толгойн цаад руу өнгийе гэж Шумков хэлэв.
Тэр хоёр тийнхүү явчихав. Николка жаахан яваад нэг том хар баавгай холгүй байгааг үзэв. Баавгай их л шаргуу хурдан ирж байв. Мань хүн агзасхийж, нуруунаасаа бага гарын винтовоо мултлан авч сумаа асган цутган байж хоолой хүхээгүй цэнэглэлээ. Гэтэл баавгайг бага винтовоор буудахыг малчид тас хориглосныг гэнэт санан сандарч мэгдэн айсандаа болоод үлхийж сулраад явчих шиг болов. Чанга хашгирч тусламж эрье гэсэн боловч амаа нээж ч чадсангүй. Малчдын саяхан давж орсон толгой руу горьдон харвал тэнд хов хоосон. Эргэн гойрон аймаар нам гүм. Мань хунийг хайхрах юм даан ч алга. Энэ дүлийрсэн хайхрамжгүй байдлыг тэрээр бух эд эс, бүх булчин шөрмөсөөрөө мэдэрлээ. Гагцхүү хүмүүс л түүнийг аварч чадна! Бушуухан хүмүүс рүү очъё!
Николка өөрийнхөө мөрөөр толгой өөд буцаж харайлгав. Баавгай ч бас урд хөл рүүгээ духайхаараа духайгаад хөөв. Тэр араатан амдан гүйж байна. Нэгэнт эрслэн шийдээд чимзэгүй харайлгаж яваа энэ аймшигт нүсэр том амьтныг тэрээр тов тод харж байв. Николка амьсгаадахаа ч мэдэхгүй, хөлөө ч олохгүй, байгаа хар хүчээрээ таварган харайлгахдаа хүмүүс түүнийг аварна гэдэгт хормын төдий ч эргэлзсэнгүй. Гэвч нүдний өмнө хар толбо улам томроод байхад толгойн орой хов хоосон хэвээр, гагцхүү солонгорох туяа эргэлдэх ажээ.
«Ингээд баларчээ!» гэх бодол цахилгаан мэт зурсхийн түлэх шиг болтол яг тэр агшинд мань хүн буун дуу сонсов. Дахиад нэг! Дахиад!
Баавгай оцойн босож урд хоёр хөлөө цээжиндээ наалдуулаад хамраа сартгануулан шуухитнан шиншилж толгойгоо салгануулан эргэлдүүлэв. Тэгснээ гэнэтхэн нэг хурц юманд цовдлуулсан мэт хажуу тийш гайхалтай шалмаг огло харайснаа үслэг бөмбөг болон доош өнхрөх нь тэр.
Яаж жигтэйхэн айснаа Николка сая л ухаарав. Бууныхаа хуйг тас базсан хуруунууд нь мэдээ алдаж, зүрх нь оволзож, хоёр чих нь шуугиж, өвдөг нь салгалан чичирч, хамаг бие нь халуун оргин загатнах мэт.
Толгойн цаанаас карабин барьсан хоёр малчин Николка руу гүйж явна.
—За яав, айв уу? гэж Худяковыг асуухад Николка,
—Айлаа гэж чин үнэнээ' хэлэв.
—Бид амжиж ирээгүй бол дүү хүү, чи яах байсан бэ? гэж Шумков сонирхов.
—Баавгайн нүд рүү нь буудах байсан. Хоёр алхмын зайд ойртуулж байгаад л буудчих байсан, би буугаа зэхчихээд байсан шүү.
—За ер нь зүйтэй. Харин яг нүд рүү нь л буудах хэрэгтэй, толгойн ясыг наад сум чинь даахгүй, өөрөө л нялцчихна. Тэгж араатныг шархдуулчихвал ч ёстой сайхан мэдээрэй болно доо...
Дараа нь майхандаа дөхөж явахад Шумков, — Чам руу баавгай гүйгээд ирж явахад бидэн рүү хашгирдаггүй нь юу билээ, дүү хүү? Бид холгүй байсан шүү дээ, дор нь л сонсохгүй юу. Хашгирахаасаа ичээ юу, эсвэл айсандаа хэл чинь хөшчихөө юу? гэж оройтсон асуулт тавив.
—Би та нар дээр гүйгээд хүрчихэж амжина гэж бод- сон юм.
—Ээ тэнэг толгой! Үүнээс хойш тэгж болохгүй. Дараачийн удаа байдаг хоолойгоороо туслаач гэж хашгир, чи ямар зожиг Россинский биш. Хэрвээ хашгираад нэмэргүй байхаар бол ёстой чимээгүй л үзэлцэх хэрэгтэй. Зоригтой хүн хутгаар ч баавгайг алж чадна. Аханяг бод л доо, мань хүн хэчнээхэн хүчтэй байхсан билээ, гэтэл уржнан жил нэг мундаг баавгайг хутгалж алсан.
—Яаж тэр вэ? Ярьж өгөөч.
—Тийм нэг явдал болсон л юм даа хэмээн Шумков ичингүйрэн буй Худяков руу харж тодорхойгүй өгүүлээд мушилзан байгаа Костя руу дохиж,— Энэ Костя тэр анд оролцсон, мань хүн чамд ярьж өгиө...
—За яахав дараа ярьж өгөмц хэмээн Костя зөвшөөрөв.
«Дараа дараа л гэх юм? гэж Николка үл ойлгон гайхсан хэдий ч Худяковын ичингүйрч байхыг хараад шалгаасан ч үгүй...— Худяковыг байхгүй байхад л нэг асууя, ямар нэг учиртай бололтой».
Николка өдрийн үлдсэн хэсгийг хатсан сурыг хутгаар үсэлж өнгөрөөв. Энэ бол залхуутай, хумслуур ажил. Хуруу хуруухнаар үслэх тул суранд эцэс төгсгөл байхгүй мэт санагдана.
Маргааш нь Костя эрэг хавиас нэг жижгэвтэр банз олж ирээд, тэр даруй нэгтийн мөнгөний дайтай хоёр нүх хутгаар зорж гаргав. Тэгээд сурны нэг үзүүрийг тэр хоёр нүхээр сүвлээд, банз руу өшиглөн байж сурыг өөр лүүгээ шувтарч татаад сая нэг юм Николкад байраа тавьж өглөө.
—Яаж хийхийг ойлгов уу? Бүх сураа нөгөө үзүүрийг нь хүртэл энэ хоёр нүхээр татаж сугал, дараа нь буцаагаад тат, тэгээд сураа зөөлөртөл нь дахин дахин нааш цааш нь татаад бай. Энэ чинь чамд биеийн тамирын дасгал болно. Сураа зөөлөрсний дараа түүнийг харандаа шиг беөренхий болгож хоёр захаас нь хутгаар өөлөөрэй. Дараа нь сураа тэгшхэн гогцоолж эвхээд юмаар боож утаанд өлгөх хэрэгтэй.
—Утаа яаж гаргах вэ, түүдэг асаах хэрэг үү?
—Түүдгээр яах юм? хэмээн Костя инээд алдаж,— Хугашнууд торниж чангартал арваад хоноод бид Нохойн тундр лүү нүүнэ. Тэнд очоод майхныхаа оронд урд барина, урцанд утаа ч ёстой нэг хүрэлцээтэй дээ... гэв.
Фока Степанович ярианд оролцож,
—Залуу минь, энэ ч тэгээд гүйцэхгүй шүү. Бугуйлаа бүтэн хагас сар утаанд идүүлсний дараа уртааш нь сунгаад шигүү явган ширэнгэ дундуур чирч, шилмүүсээр үрж нэг хэсэг болно. Тэгснийхээ дараа аргалийн эврээр гогцоонд нь бариул хийнэ. Утсан бугуйл чийгэнд алзахгүй, давирхайд хатуурч уяхан болдог юм. Залуу минь, сайн бугуйл хийх амаргүй ажил, ханатлаа хөлөрнө гэж мэд хэмээв.
Николка банзны нүхээр сурыг татаж эхэлмэгц Фока Степановичийн хэлсэн үнэн болохыг итгэв


Top
   
PostPosted: Jun.04.14 11:29 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Жаргаж байгаа нарны туяа цагийн эрхэнд гандан цайсан нимгэхэн бэрзээнтийг шаргалтуулж тоосрон нэвтэлнэ. Алсын алсад ахууна сунжруулан ганганана. Цахлайнууд түүнийг дэмжин хэн нэгэнд гомдол мэдүүлэх мэт гоморхолтой чарлалдана.
—Удахгүй агаар их муудсан болно гэж Аханя хөнжлөөр өөрийгөө ороож, яльгүй ханиалгах зуур Николкад хандан өгүүлж,— Энэ ахуунуудыг манай хэлээр мэнэя гэдэг юм. Эд нар их чарлаж байвал тэнгэр дорхноо муухайрах болно. Энэ шувуунууд яг л бөө гэсэн үг хэмээв.
Николка нүдээ анин бодохуйд ахууна шувуу давалгаан дээр дайвалзан, могой шиг урт хүзүүгээ сунгаж, ээрүүл шиг хошуугаа дордойтол ангайлгаад, бороо дуудан цөхрөн хашгачиж байгаа нь тов тодхон дүрслэгдэнэ.
Тэгтэл ч өглөө болохын үес бороо үнэхээр оров. Ширхэг нь нүдэнд үл үзэгдэх бүүдгэр шиврээ бороо орж байгаа эсэх нь үл мэдэгдэвч чийгтсэн навч ногоо ширхэг дараалан гялалзан байна.
Нэг хоног өнгөрөхөд эрэг дээр хэвтэж байсан хөсрийн цагаан хөвүүл мод харлан памбайж, газар, толгод цөм хөвсийж, тэр ч атугай чулуу хүртэл хөөчихсөн мэт харагдах болов. Малчид майхны бэрзээнтэд хүрэхээс болгоомжлон толгойгоо бөхийцгеөнө. Санаандгүй нэг газар хүрчихвэл тэндээс тэр даруй дусаал гоожоод эхэлнэ.
Борооны дараа толгодын цас бүрэн арилж, гагцхүү уулын араар хаа нэгтээ, бас гүнзгий жалга хавцлын ёроолоор энд тэнд зурвасхан цас үлдэв. Тэнгисийн усны толионд нарны туяа дахиад л нүд сохлом гялбалзаж эхэллээ. Гэссэн ч гэсэн булээсээгүй газар дээр хөвд, өнгөт хагнуудын завсраар туниа муутай нялх ногоо ногоорон соёолж эхэллээ.
Улита нүүдлээс өмнө баавгайнхаа тэлээстэй арьсыг сайн эгшээж авах санаатай түүнийг яаравчлан хутгаар хусаж, модны өмхөөр үрнэ. Баавгайн арьсан дээрх нүд байх ёстой цоорхойг улаан даавуугаар таг битүүлж шидсэнийг Николка анзаарав.
—Баавгай хэн туүнийг алсныг битгий үзэг, тэгээд түүнээс өшөөгөө бүү аваг гэж ингэж оёдог юм. Жинхэнэ нүдийг нь хутгаар сох дүрээд, толгойг нь булж оршуулна. Манай энд тийм заншилтай... хэмээн Фока Степанович огт тоглосон царайгүй тайлбарлав.
Зургадугаар сарын арванд цаатангууд чарга юугаа Варганчикт үлдээгээд цаагаа нуруу ачаалж Нохойн тундр лүү хөдлөв. Энэ нүүдэл ягтүй хүнд нүүдэл болж, Николкагийн дотор мөд мартагдахааргүй хадгалагдаж үлджээ. Сүргээ толгод дамжуулан туув. Замд бага шиг хэрнээ жигтэйхэн ширүүн урсгалтай гол байсхийгээд л тааралдана. Том цаанууд голыг амархан гэтлэх боловч тугалууд ширүүн урсгалаар арайхийж гарна. Олонх тугал бургилж буцалсан урсгал руу барагтай бол орж өгөхгүй, эрэг даган орилолдон гүйцгээж, тууж яваа малчдын завсраар эргэж зугтаачих гээд ер болдоггүй. Заримдаа гарч зугтааж амжих тул малчдын хэн нэг нь удаан хөөж байж гол руу эргүүлж тууж ирнэ. Тугалын орилолдоон, мянжгийн мөөрөлдөөн, хадтай газрын мянга мянган туурайн төвөргөөн нийлэн Чингис хааны цэрэг хэрэм рүү уулгалан довтолж байгаа мэт их чимээ шуугиан дэгдэх ажээ.
Николка хар хурдаараа Варганчикийн зүг эргэж олгойдсон хэсэг хугашны араас,
—Эй! Эй! Турсаганууд чинь, хаачих нь вэ?! хэмээн зүхэж харайлгав. Мань хүн гүйдэлдээ туйлдан ядарч, ойчоод өгөхөд бэлхэн байвч өөрөө өөрийгөө захирч чадахгүй, цэнэглэгдсэн төмөр хүн мэт гүйгээд, хашгираад, туугаад бай! гэх хөндлөнгийн хүний тушаалаар, бусдын эрхээр л хөдөлж явна. Өөрийн зориг, өөрийн хүсэл гэвэл, тэр нь хушга шиг хатуу ясанд тас баригдаад, сэтгэлийн гүнд бүр хол хулчгархан цохилж «Ингэж тарчлахаа боль. Суугаад амсхий. Яавал л яаг! Энэ бүхэн чөтгөр шулам руугаа тонилог! Өөрийгөө бүү зовоо...» хэмээн сонсдох төдий царайчлан гуйна.
Гэтэл нөгөө хугашнууд туйлдсаи Николка за хө, гүйцэх гээд үз л дээ хэмээн даапаалах мэт дээр дээр цовхчин Варганчикийн зүг зугтаад л байв.
Николка гүйдэлдээ бахардан шуухитнаж, энэ муусайн цовхчоод байгаа шуламнуудыг буудахаас буцахгүй байвч шүдээ зуун тэсэж байснаа гэнэтхэн насандаа дүймгүй муухай хар зүхмээр чулуун мөндөр буулгах мэт билэндэж, түүндээ өөрөө сэтгэл тавирах мэт санагдана. Костя Шумков хоёр бас л уурлан хашгирч, хараал зүхэл тавих боловч Николка шиг тэгтлээ бухимдаж, ойр ойрхон зүхэлдэхгүй. Тэрээр үүнийг анзааран биеэ барих гэж оролдовч нэг мэдэхэд л мартчихсан байна.
«Тэд нар сурсан улс, юу байх вэ» гэж Николка өөрийгөө зөвтгөнө.
Гэтэл эцсийн усан саад болох хамгийн ширүүн урсгалтай, хамгийн өргөн гол өмнө байсан учир малчдыг гол бэрхшээл тэнд хүлээж байжээ. Усны урсгалд тугалууд хөл алдан нөгөө эрэгт тээр доогуур гарах бөгөөд зарим нь бүр тохойн тэр лүү хөвөөд явчихна. Усан хулгана болтлоо сульдсан хөөрхий тугалууд гол гарангуутаа амрах гээд хэвтчихнэ. Сүргийн түрүүч ачаа хөсгийн араас аль хэдийн арилаад өгсөн байдаг. Голын нөгөө эрэгт эх мянжгууд нь урамдан дуудан байвч тавиад тугал ус руу ерөөсөө орж өгдөггүй. Тууварчид тэднийг шахсаар усанд тулаад ирэнгүүт л тал тал тийшээ сад тавьчихна. Малчид тугалаа зовоож гүйцэж, өөрснөө ч зовж гүйцсэний эцэст тэднийг зоргонд нь хаяад голоо гаталж сүргийнхээ араас одоцгоов.
—Энэ тугалууд яах болж байна? гэж Николка сэтгэл зовон асуув.
—Үрэгдэж тонилохгүй ээ! Эхчүүд нь тэднийг дагуулаад ирнэ, зүгээр ч үгүй сүрэгтээ л дагуулаад ирнэ, эндээ үлдэнэ гэж байхгүй, бүү санаа зов гэж Костя түүртэж өгүүлэв.
Малчид яв явсаар нар жаргахын өмнөхөн нэг хамар дээр гарч ирэхэд явган ширэнгэтэй намхан ухаа гүвээ эгнэж, жижигхэн голууд таслан хэрчсэн өргөн хөндий хүрэнтэн тослоо. Энэ хөндийн хараа хүрэх л газарт тоо томшгүй олон бяцхан нуур бут цохисон толины хэлтэрхий мэт гялтганана. Хөндийн гурван талаас хайлж гүйцээгүй цасан дуулгатай, явган ширэнгэтэй уулс хүрээлжээ. Дөрөв дэх талаас тохойн ус тойрон хашжээ.
Костя хөндийг тойруулан харж,
—За нөгөө Нохойн тундр чинь энэ дээ! гэж баяртай өгүүлэв.
—Яагаад Нохойн гэж нэрлэсэн юм бол?
—Хэн мэдэх вэ, ямар нэг хөтөч энд нохойноосоо хагацсан байж ч болох юм.
Шумков ч энэ асуултад бас хариулж чадсангүй. Николка түүний байдлыг хараад жигтэйхэн ядарсныг нь ойлгож, одоо чимээгүй явсан нь дээр гэдгийг мэдэв.
Өлөрхсөн цаанууд хендийн зүг яах ийхийн зуургүй давхицгаав. Тууварчид нар жаргах завдан, шөнө дөл болж байх үес отог руугаа гэлдэрсээр ирцгээв. Нуурын эрэг дээр битүү явган бутсын чөлөөнд зураг мэт хоёр урц бариастай, номин хөх тэнгэр өөд цэнхэр утаа суунаглана.
Николка саатан зогсож, орчны үнэнхүү үзэсгэлэн төгс байдлыг ажиглан харж, өнөөдөр бас нэг хэцүү сорилтыг даван туулсандаа баярлан инээмсэглэж, одоо ч урц хүртэл үлдээд байгаа зуугаадхан алхмыг ямар ч байсан гэтэлнэ дээ гэж бодов.
Тэгээд ч тэр зайг гэтэлсэн төдийгүй Аханягийн асуултад эр хүн шиг хэвлүүхэн хариулж суух хүч бас үлджээ. Дараа нь огт ядраагүй царайлж, цайгаа яаралгүй уусан боловч бие нь цуцаж туйлдсандаа болоод саваагаар балбаж, нүсэр хүнд гараар нухаж нухчихсан гурил адил байв.
Хөнжилдөө ормогц толгой дэрэнд яаж хүрч, нүд нь яаж аньсныг мэдэлгүй дуг нойронд автжээ. Баяр цэнгэлээс өөр санах, зовох юмгүй хүүхэд багачуулын амгалан бөх нойроор нойрсон хонов.
Түүнийг сэрэхэд нар хэдийн дээр хөөрсөн байв. Арьс мөчир дэвссэн шалан дээр урцны дээвэр дэх өч төчнөөн сиймхийгээр нарны туяа бараг эгц тусаж байхыг үзээд Николка нар хөөрснийг дор нь ойлгожээ. Урцны голд задгай гал ноцож, дээр нь төмөр утаснаас өлгөсөн зэс данхтай юм пор пор буцална. Улита нэг юм махран эсгэнэ. Урцанд өөр хэн ч алга байлаа.
Бие нь өчигдрийнхөөс илүү өвдөж байх тул Николка арайхийн тохой дээрээ өндийж цагаа харлаа. «О-гоо! Аль хэзээний арав болчихож. Нөгөөдүүл маань хаачаа вэ? Гадаа гарцгаасан юм байлгүй, нууран дээр нүүр гараа угаацгааж байгаа байх...» Мань хүн хөнжлөөсөө яаралгүй сугарч хөнжлөө мөн яаралгүй эвхээд урцны хаяа руу хаяв.
—Улита! Нөгөөдүүл чинь хаа байна? Хэн ч үзэгдэхгүй байх чинь...
Улита юмаа эсгэхээ больж түүн рүү янзгүй харснаа,
—Цөмөөрөө сүрэг рүүгээ явцгаасан, чи л ганцаараа үлдсэн... гэв.
—Юунд явцгаасан бэ? хэмээн Николка үнэн гайхан өгүүлэхдээ нүүр нь улайж байгаагаа мэдрэв.
—Цөмөөрөө ажлаа хийхээр явцгаасан гэж Улита давтан өгүүлээд үйлээ буцаж оролдох зуур,— Аль хэдийн яваад өгцгөөсөн. Хугашнуудаа имнэх ажилтай гэв.
—Намайг сэрээчихгүй яагаа вэ?
—Сэрээж яах юм? Унт, унт. Чи бодвол их ядарсан биз... Манай өвгөн ч зөндөө ядарсан байна билээ... Цөмөөрөө ядарцгаасан.
Николка ичих, зэвүүцэх зэрэгцэн дахиад юу ч асуул- гүй урцнаас ухасхийн гарч бугуйлаа шүүрч аваад цаан сүрэг харагдаж байгаа тундр лүү харайлгав. Цаан сүрэг нэг бол хошууран зурайж, эсвэл хэсэг бусгаараа тархаж, хумигдан бутарч харагдана. Малчид тугалаа имнэж байгаа нь энэ ажээ.
Николка ерөөсөө л тэнд байсан мэт түүнийг ирэхэд хэн ч гайхсангүй, Аханя хуучин янзаараа эцгийн ёсоор мишээж, Костя бахь байдгаараа санаа тавин харж байна. Хэн нь ч хүний урманд зэмлэх үг нэгийг ч хэлсэнгүй. Гэвч нөхдийнхөө харцнаас тэр зэмийг олж үзжээ. Магадгүй, өөнтөгч Николкад тэгж санагдсан ч байж болох юм, ямар ч атугай мань хүн чухамхүү тэр өдреөс эхлэн өөрийнхөө явдлыг ахмад нөхдийнхтэйгөө жишин, өөрийгөө улам шахах болжээ.
Тоо томшгүй олон нуурын дээгүүр төрөл бүрийн цууцаль, галуу, тайгын нугас сүрэг сүргээрээ, өдөр шөнөгүй эргэлдээд Нохойн тундр Варганчикаас хавьгүй баян ажээ.
Урцнаас холгүйхэн байх өнчин мурчгар хар модон дээр бүргэдийн том үүр харагдана. Жил бүр дөрөвдүгээр сарын эхээр энэ үүр лүү усны цагаан сүүлт бүргэдүүд ирж, намар анхны жавар ортол тэнд байдаг билээ. Амь- тан, хүн аль нь ч энэ үүрийг хөндөөгүй, улирах цаг түүнийг ивээж ирсэн бөлгөө. Зун цагийн хар салхи, дүн өвлийн цасан шуурганд автаагүй энэ үүр амьдралын нэгэн үе, байгалийн зохицлыг билэгдэн газрын дунд хэний ч нүдэнд илхэн хөдөлбөргүй зогсном.
—Энэ үүр хэзээний л энд байсан. Манай бүр жаахан байсан, тэгэхэд л энэ үүрийг санаж байсан! Энэ бүргэд лут ухаантай шувуу, эргэн халин ниссэн, юм харсан, тэгээд цөмийг нь ойлгосон! хэмээн Аханя нэг удаа Николкад их л догдлон ярьсан билээ.
Малчид өглөөнөөс орой болтол хугашнуудаа барьж имнэцгээв. Далимд нь өвөл хөнгөлж амжаагүй цөөхөн хэдэн этрээ хөнгөллөө. Этрийг засахын хамтад хилэн зөөлөн хөрстэй булбарай эврийнх нь үзүүрийг тайрна. Цусан эврийн тайрдаснуудыг нэг газар овоолж байгаад урц руугаа аваачин, гал дээр хагалж хуйхлан, цэвэрлэж мөлчийлгээд мөгөөрсийг нь хавтгай хавтгай хэрчиж, хав загасны тосонд дүрж амтархан идэцгээнэ. Энэ амтат зуушийг немыт гэдэг авай.
Малчид орой нь сүргээ туучихаад нугасны өндөг хайж тундрээр бэдэрцгээнэ. Чанасан өндгийг нэг жилийн хоолоо өрсөн идэж. байгаа мэт ихэд урамгай, ихэд хорхойсон идэцгээдэг болой. Худяков өндгийг гойд хомхойрон иднэ. Тэрээр нэг суудал дээр зангидсан гарын дайтай арваад өндгийг төвөггүй цааш хийнэ. Идэж байхдаа өндөгний шар наалдсан шингэхэн сахлаа байн байн алгаараа арчиж, тэртээ тэргүй онигор нүдээ онийлгон, жаргалаа эдэлсэн хүн шиг инээмсэглэн байна. Тэрээр голдуу л,
—За жаахан юм гоочилчихлоо, одоо жаахан цай ууна аа хэмээх агаад тэгж хэлснийхээ дараа хагас данх цай ууна. Гэтэл шувууны дарсан өндгийг хүнсэнд хэрэглэж болохоо байдаг үе дөхөөд ирнэ. Малчид үүнээс өрсөн хэдэн өндөг базааж нөөхөөр шийджээ.
Тохойн дунд хэрд эгц цохион эрэгтэй ширээ шиг тэгшхэн арал товхойж байдаг билээ. Ус бүрэн татсан үеэр малчид ил гарсан шаварлаг ёроолоор явж аралд дөхөж очицгоов. Гэтэл яг арлынхаа дэргэд хэрэм тойруулж ухсан хамгаалалт шиг усан бүслүүр байсан тул малчид гутал, хувцсаа толгой дээрээ барьж түүнийг туулж гарах хэрэг болов. Арал халдаж ойртохын аргагүй мэт харагдавч тэд нар урьд өмнө нэг бус удаа ашиглаж байсан нөрүү налуу байдгийг мэднэ. Арлын дээр нар халхалсан түмэн цахлай шуугин эргэлдэж, ёроолын усан дээгүүр эрээн нугас, шөвгөн сүүлт, ахууна, шунгуур нугас харван нисэлдэж, арлын бэл хажуугаар улаан хошуувчит хаа сайгүй сууцгаана.
Эрээн нугасны өндөг зөөлөн өд сөд дэвссэн газрын жижигхэн хонхорхойд, мөн цахлайнх зөөлөвчгүй л болохоос биш яг тийм хонхорхойнуудад цулгуй хэвтэнэ. Малчид талбайгаас төмс түүх мэт шувууны өндгийг зовлонгүй түүж хувин, данх, саванд хураана. Хэдхэн минут гэхэд л хамаг сул сав нь дүүрчихлээ.
—За залуус минь, гэр лүүгээ эргэцгээхийг бодъё. Усны түрлэгт өртчихвөл горьгүй гэж Фока Степанович санаа зовсон байртай өгүүлэв.
Ачаатай буцаж буй учир тэр нь саад болж арлын ёроолын усыг нэлээд төвөгтэй гатлав.
Тэнгисийн түрлэг эхэлж, тэр зүгээс урсгал айсуй. Эрэг хоёр километр орчмын зайтай харагдана. Далайн илжирсэн байцаа, замагны нялуун үнэр ханхалсан усны ёроолын ногоон туяатай хар шавар гутал сорж хөхөөд тийм ч амархан тавихгүй, аль нэгний тухай халаглан гаслах мэт шал пал, чол чолхийнэ...
Фока Степанович явуут дундаа,
—Арваад жилийн өмнө Кузьмичевийг золтой л түрлэг ингээд гүйцээд аваагүй юм. Нэмэрт нь тэр үед ус зайртай байж, зайртай шорвог уснаас хүйтэн юм гэж орчлонд байх биш! Тэгэхэд мань хүн татарсан усны ормоор яваад Броховоос Ямск орохоор шийджээ. Гэтэл замдаа саатан морио шавдахаа больж, эрэг энүүхэнд юундаа яарах билээ, амжина гэж бодож явж. Тэгсэн чинь ямар түрлэг түрсэн гээч! Сая хуурай байсан газар нүд ирмэхийн зуур харахуйд хэзээний ус авчихсан байна. Бушуухан эргээд харвал түрлэг гүйцээд иржээ. Морио давираад л эрэг рүү давхих юм болж, гэтэл лаг шавар дундуур хэчнээхэн хурдлах билээ дээ? Морь нь усан хулгана болж хөөс цацлан зүтгэлэвч нэгэнт цуцсан учир хий дайвалж салгалахаас биш урагш ахих юм байдаггүй. Мань хүн тэгэхээр нь морио орхиж, бас дээлээ тайлж хаячихаад харайлгаж! Гүйгээд л байж, ус ч гүйцээд түрүүлчихэж. Зуугаад метр газар эхлээд бүсэлхийгээрээ, дараа нь хэнхдэгээрээ татуулан зайртай усаар бэдэрч ямар ч атугай эрэг дээр нэг юм гарсан болжээ. Тэгээд л тэндээ хөлдчих байсан л даа, харин аз болоход ойролцоохон хав загас агнаж байсан улс түүнийг харжээ... Хожим нь мань эр зайртай шорвог усаар нүгэлт этгээдэд тамд эрүү шүүлт тулгахад бүрнээ болох эд гэж ярьдагсан гэснээ,— За тэр ч яахав, бид нар өөрснөө усанд булхах хэрэг гарах вий, залуус минь хэмээн тоглоом шоглоомын завсар өгүүлж,— Аль вэ, цөмөөрөө жаахан гүйцгээе гэлээ.
Малчид зуурсан гурил шиг лагалдсан шавар дундуур шал пал хийлгэн гүйх гэж оролдов. Николка «Энд ч үнэхээр хурдлах аргагүй юм аа» хэмээн боджээ.
Түрлэг тэднийг аанай гүйцсэн тул гутлынхаа түрийг босгохоос өөр үггүй болж, өвдгөөр татсан усаар эрэг рүү палчуулав. 'Тэнгисийн тохой тэр чигээрээ аймаар хар усаар нэлийтэл дүүрчээ. Усан дээр хуурай мөчир, зомгол мэтсийн хог новш хөөсрөн байна.
Шумков эрэг рүү гармагц Николкад хандаж,
—За дүү хүү, хараа биз? Алмайрч байгаад оройтчихвол авсанд ороход амархан шүү... хэмээн их намжиртай хэлэв.
—Оршуулах нүх ухаж явдал суудал ч орохгүй хэмээн Худяков тас тас хөхрөн давс нэмлээ. Хабаров түүний үгийг таслан,
—Худяков, чиний инээдэг ч илүү зан байх аа. Николка сэлж чаддаг юм чинь сэлээд гараад ирэх ч юм билүү, харин чи сэлж чаддаггүй шүү дээ, хамгийн түрүүнд чи л усны ёроол руу зүглэх шүү дээ... гэв.
Маргааш нь Николка дэргэд нь өөр хүн байхгүй мөчийг тааруулан Аханя яаж хутгаар баавгай алсан тухай ярьж өгөхийг Костягаас гуйхад цаадах нь дуртайяа ярьж өгчээ.
—Уржнан жил болсон явдал. Фока Степанович арван нэгдүгээр сард нэг ичээ олжээ. Тэр ичээ битүүрээгүй байж. Бид нар дөрвүүлээ явцгаалаа. Ичээнд дөнгөж ойртож очоод дор бүрээ байраа ч эзэлж амжаагүй байтал баавгай сэгхийгээд гараад ирэх нь тэр! Аханя ичээнд хамгийн ойрхон зогсож байсан юм. Бид нарыг нүдээ ирмэж ч завдаагүй байтал өвгөн хэдийн баавгайн дор орчихжээ. Бид нар өвгөнийг оночихгүй санаатай баавгай руу буугаа шагайж ядаж байх хооронд мань хашир хэдийнээ баавгайн зүрх рүү хутгалчихаад дороос нь гара?д ирдэг байгаа даа. Баавгайн үсэнд хутгаа арчин, орчныг нэгэнтээ эргүүлдэж харснаа гэнэтхэн хутгаа барьсан чигээрээ бидний дэргэдүүр нэг тийш алхаллаа. Айсандаа болоод солиорчихов уу л гэлтэй? Тэгсэн чинь өвгөн Худяков руу явж байгаа юмсанж гээд Костя зөөлхөн инээд алдсанаа,— Нөгөө Худяков чинь аль хэзээний нэг багавтар хар мод өөд авираад гарчихсан, карабин нь дор нь газар хэвтэж байдаг байгаа. Тэрээр нүдээ тас анин хар модыг гар, хөлөөрөө ороогоод бургасан дээр суугаа цорхируу шиг зуурчихсан, тэр нь нарийхан мод учир нааш цааш ганхаж харагдана. .Өвгөн Худяков руу очиж гутал руу нь тоншоод «Чи, тэнэг толгой, хаашаа авираа вэ? Баавгай чамайг наанаас чинь амархаан хуу татчихна. Оройтоогүй дээрээ бушуухан тэр нэг бүдүүн мод руу авир, би чамд тусалъя...» гэж хэлдэг байна шүү гээд Костя минжнийх шиг том шүдээ яралзуулан дахиад инээд алдав.
—Ийм хуншгүй загначихаад одоо яаж та нарын нүүрийг харж явдаг байна аа? хэмээн Николка жигшин дуу алдаж,— Дор хаяхад түүний нармайг нээж орхих хэрэгтэй байж! гэв.
—Нармайг нь нээж яах юм?
—Юу яах юм гэж? Тэр чинь хулчгар амьтан! Нөхдөө золионд гаргасан!
—Тэр нь ч тийм, үнэхээр хулчгар, залхуу бас тэгээд хүн муутай хэмээн Костя дуртайяа ам нийлэв.
—Тэр харахгүй юү. Тийм улсыг нүдэнд үл үзэгдэх газар хөөж тонилговол таарна.
—Хааш нь хөөх билээ? гэж Костя янзгүй асуу- гаад,— Хойт нас руу нь тонилгох хэрэг үү? Бид хөөлөө гэхэд бусад улс бас л хөөнө, тэгэхээр тэр чинь хаана аж төрөх вэ? Цааш нь харуулах болж байна уу? Байгаа янзаараа л аж төрж яваг л дээ. Ялзарсан тороор ч загас барих нь бий... Муу гутал алсын замд тус болохгүй ч майханд өмсөөд суухад алзахгүй гэж өгүүлэв.
Зургадугаар сар нарлаг сайхан болов. Гагцхүү өглөөгүүр хаа нэгхэн тэнгисийн зүгээс өтгөн манан нүүнэ. Манан тундрийг аажуухан бүрхэхүйд дов толгод, нуур цөөрөм, бут сөөг тэр ч байтугай өвс ногоо хүртэл томрон дүрс хэлбэр нь танигдамгүй болтлоо бүрэлзэн сэрвийж, өглөө орой, өмнө хойныг ялгахын аргагүй болно. Гэвч малчид тундрт зүгээ найдвартай баримжаалан сүргээ дор нь олж отог руугаа дөхүүлж ирнэ. Бугуйл хуйлран эргэлдэж, тугалын хүзүүнд шавхийнэ. Малчид хугашнуудаа имнэж буй нь тэр. Аханя тоогоо алдчихгүйн тулд чихнээс танасан тасархайгаа жижигхэн илгэн уутанд хийнэ. Одоо бол хоёр зуун тасархай тэр уутанд байна.
Энэ өдөр сүүлчийн дөрвөн дасванг хөнгөлжээ.
—За залуус минь, ингээд гүйцлээ, төлөвлөгөө биелэх нь энэ, дөрвөн зуун этэр хөнгөлчихлөө! хэмээн Фока Степанович хөнгөлсөн этэр, имнэсэн хугашны тоо, малчдын идсэн бугын махны хэмжээг бүртгэдэг баримт бичгээ жижигхэн хайрцгаас гаргах зуур өгүүлэв.
Оройн хоолны дараа Николка хав загасны тосонд нэвчсэн нэг цаасыг гал руу хаяж орхив. Цаас хоромхон зуур дүрсхийн асахад Улита тэр даруй шүүрэн авч алчуураар дараад,
—Ингэж яаж болох вэ?! Цааны гарлага гарна! гэж уурлав.
Николка, Улита эрүүл байдаг байгаа даа? гэсэн шиг малчид руу гайхшран харав.
Хабаров жуумалзан,
—Тун сая агталсан цаа ойрхон явж байхад хав загасны тос галд шатааж болдоггүй юм гэж тайлбарлаад Аханя руу харцаараа дохиж,— Түлэнхий тосны үнэрээр тийм цаа үхэж болно гэж энэ өвөгчүүл нотолдог юм... гэхэд Фока Степанович түүнийг таслан гоморхож мэтгэсэн янзтай,
—Залуу, юундаа инээгээ вэ? Нэг удаа манай арван дөрвөн зарь нэг амиар үхсэн. Тос санамсаргүй гал руу асгачихсан чинь муухай хиншүү тарж, түүнээс болоод л цаанууд үхсэн. Өвөгчүүл ч тэгж л ярьдаг юм. Тийм учраас хав загасны тосыг галд шатааж болохгүй... гэв.
Хабаров толгой сэгсэрсэн боловч маргалдаж зөрсөнгүй. Үдэш нь унтахаар хэвтэхдээ мань эр Николкад,
—Зун ид халуун шатаж, ялаа батгана буцалж байх үед ямар ч ариутгал энэ тэр байхгүй агталцгаасан юм... Тэгээд л цаанууд нь цус нь хордож бузардсанаас болж үхэхгүй юү. Тэгтэл одоо хамаг хэргийг тос руу чихээд байдаг гэж аяархан хэлжээ.
Удтал хүсэн хүлээсэн хөнгөн онгоц долдугаар сарын нэгэнд Нохойн голын адагт хүрэлцэн ирдэг байна.
Хар савхин цамцтай, хонгор үстэй өндөр жолооч хүмүүстэй толгой дараалан гар барьж мэндлээд урцанд ёсорхолгүй орж явган ширээний ойролцоо суумагц мах нэхэв. Малчид энэ тэрийг товчхон асуун, зочноо тойрон ёсорхон сууцгаахад цаадах нь асуусан асуугаагүй хөөрөн ярьж, Улитаг махтай цараа тавьж амжаагүй байхад л тосгоны сонин сайхны талыг бурж амжжээ.
—Михаил, чи чинь тэгэхээр бидэн рүү ганцаараа ирсэн болж байна уу? гэж Фока Степанович асуув.
—Үгүй ээ, тосгоны Зөвлөлийн даргыг та нарт авчирсан.
—Түүнийгээ хаа гээчихээ вэ?
—Шуудан аваад араас ирж яваа. Довон дээгүүр
явж чадахгүй бүр төсөөрчихжээ, тэгээд л хоцорсон хэрэг..
Ноход хуцалдлаа.
—Энэ ч мань хүн ирэв бололтой. Алив Улитаа, дахиад махнаасаа нэмээрэй.
Ухаалаг хар нүдтэй намхан камчадал зальжин инээмсэглэн бүрх малгайгаа аваад гал руу жүжиглэн мэхийж,
—Ариун галын амрыг айлтгая! Цаатан олон сайн байцгаана уу? хэмээн мэндлээд нойтон үсээ алгаараа арчсанаа,— Танай эндхийн зам харгуй ч мөн лут зам байна даа, довонд хамаг хөлөө булгалж гүйцлээ гэж гоморхов.
—Иван Павлович, чиний хамаг хөл чинь хэд юм бэ? хэмээн Фока Степанович тоглоом хийж зочныхоо недөөс бослоо.
—Дөнгөж хоёрхон, Фока Степанович минь, тоогүй хэрэг шүү. За ой тайга, алс тундрийн хөдөлмөрчид цөм еайн байцгаана уу! Цаагаа цөмийг нь идэж арай бараагуй байна уу? Михаил эцсийнхийг нь идэж гүйцээж байгаа биз дээ? гээд зочин Фока Степановичтай гар барьж хүчтэй сэгсчсэнээ Николкаг харж,— Өө, манай шипэ малчин маань энэ үү? За залуу халаа тэгээд сайн байна уу, сайн сууж байна уу? хэмээн мэндлэв.
Николка зочинтой хөндийхөн мэндэлж нарийхан хүйтэн гарыг нь үлбэгэрхэн атгав.
Малчид маргааш нь өөд өөдөөсөө ойрхон булагнасан хоёр нуур сонгож олоод, хоорондох зайд нь ширэнгээр намхавтар хашаа барьж, хашааныхаа голд метр хэртэй зайг үүд болгон үлдээсэнд чухамдаа хашаа бэлчээр хоёр нийлсэн мэт болов. Тэр хориг руу сүргээ даруй тууж орууллаа. Цаанууд аягүйрхвэл хашааг унагаж цөхөх юмгүй тул малчид нэгэн хэмээр аяархан бүүвэйлэх аястай исгэрцгээнэ. Цаан сүрэг төдөлгүй номхрон хэвтэцгээж, гагцхүү тугалууд нь чанга чанга мөөрөн үүгээр түүгээр хэрсээр байв.
Аханя урьдчилан барьсан хөллөгөөний дөрвөн цаатайгаа сүрэг рүү аятайхан орлоо. Тэрээр сүргийн дундуур өнгөрч, нөгөөдүүлээ хоригны үүдээр хөтлөн гаргаж, тавиад метрийн цаана аваачиж бутнаас уялаа. Үүний дараа Фока Степанович, Михаил, Иван Павлович, Аханя дөрөв хэвтэж байгаа сургийг алсуур тойрон хашаа руу нөгөө талаас нь зөөлхөн явж очив. Тэд хашааны энд тэнд нуугдаад, сүрэг өөрснөө босож хөдлөхийг хүлээзнэн нам гүм болцгоов. Сүргийг хариулж байгаа малчид нь тэднийг эс сандаана. Цаануудыг одоо үргээж болохгүй, шахаж тууж бүр хэрхэвч зохихгүй. Нөгөө хашааг нь дайралж нураах юм уу нарийхан үүдээр нь тоолохын эцэсгүй шаваараад чихчихнэ.
Хориод минутын дараа хэдэн мянжиг босож сонин эвшээлгэн суниацгаалаа. Тэгтэл ч нэг нь хашааны цаана уяатай буй хөллөгөөний цаануудыг хараад, байн байн шиншилсээр хашаа руу болгоомжтой очиж, зогсозносноо нарийхан үүд рүү тээнэгэлзэн дөхөв. Үүд нь яг босоо биш, доошоо шувтан завсар билээ. Энэ нь буга харайж гараг гэж зориуд ингэсэн хэрэг. Адгуус харайхын өмнө өөрийн эрхгүй зогтусдаг учир тоолоход хялбар дөхөмтэй. Малчид нөгөө мянжгийг нүд салгахгүй дагуулан харна. Энэ мянжиг л үүдээр харайж гаралгүй буцчихва? сүргийг үүд рүү яльгүй зүглүүлж туух шаардлага гарна, тэгвэл ямар ч хэрэг үүсэж мэдэх билээ.
Мянжиг үүдээр харайж гарахыг үзсэн Николка,
—Яасан сайн амьтан бэ! хэмээн өөрийн эрхгүй дуу алдав.
Эхийнхээ араас тугал нь харайж, тэгтэл ч үүд рүү цаанууд цуваад эхэллээ. Сүрэг тийнхүү аажуухан шингэрч хашааны нөгөө тал руу бугын цуваа аажуухан зурайн жигдрэв. Энэ нь орой даавууг нэг утсаар нь чангаан хөвж байгаа мэт Николкад санагдана. Хашаан дахь сүрэг цөөрөх тусам үлдсэн цаанууд үргэн сэрвэлзэж үүдний тэнд чихцэлдэн, гарах нүх хайж, хашаа даган гүйлдэх ажээ.
Костя зогсож байгаа хүмүүст,
—Алив сууцгаая, тэгэхгүй бол биднээс айцгаагаад байна гэж хэлэв.
Сууцгаалаа. Цаанууд ч тайвшрав. Гэтэл хамгийн сүүлд үлдсэн арван цаа хашаа даган ухаан жолоогүй үргэж цойлж давхиад ерөөсөө үүд рүү ойртдоггүй.
Малчид цахилж байгаа цаануудыг зөнд нь орхиж тоочид руу очицгоов. Аханя Фока Степанович хоёр газар дээр буруу хараад сууцгаачихсан, дор бүрдээ өөр өөрснийхөө шүдэнзийг тоолж, малгайнаасаа гаргаж газар тавьж байна. Нэг шүдэнз арван хугашийг орлоно. Иван Павлович Михаил хоёр өөрсдийнхөө дэвтэрт зурсан зураасыг тоолж нийт цааны тоог гаргаж байна.
Бүгд зургаан зуун дөчин хоёр хугаш болжээ. Нийт цааны тоо хоёр мянга есөн зуун толгой. Иван Павлович цаасан дээр нэг юм түргэн бодож гаргаад,
—За нөхдүүд ээ, та нарт баяр хүргэе. Тун сайн үзүүлэлт гарчээ. Зуун мянжиг тутамд наян есөн хугаш оногдож байна. Сайн байна! Бас нийт сүргийнхээ тоо голгойг зуун хувь хадгалж чаджээ. Сайн байна! Сайн байна, залуус минь! гэж ёс төртэй хэлэв.
Зочид тэр оройноо усны түрлэг эхэлмэгц Ямск руу яваад өглөө.
«Үгүйдээн ном аваад ирдэг ч болоосой, бас янз янзын сэтгүүл арвихан авчирдаггүй, хагас дутуу ганц «Огонёк»-той ирж байдаг гэж бодохоос Николка уур нь хүрнэ. Гэрээсээ баярламгүй захидал авсан тул мань хүний сэтгэл нэг л гонсгор байв. Захиа бичсэн хүний бичиг хойт эцгийнх нь биш ажээ. «Хөрш авгай л бичиж нгсөн байх» гэж Николка шийдэв. Ээж нь «Хойт эцэг чинь байн байн агсан согтуу тавьж байна. Би өөрөө ходоод муу, мэс засал хийж хагасыг нь авч хаяна гэсэн. Тэгснээс үйсний хальс, зуун настын цэцэг, бусад ургамлаар эмнэх бодолтой байна. Бас баавгайн доньд гэж ходоодонд сайн эм байдаг гэлцэх юм. Миний хүү хамт ажилладаг анчин — ортонгуудаасаа баавгайн доньд худалдаж авч чадахгүй юм болов уу? Захиагаа үүгээр дуусгая. Манай энд аль хэдийнээ төмсөө тариалж эхэлсэн, танай тэнд ч хүйтэн хэвээр биз дээ. Хүү минь, салхи савир авчихав. Чи ганц үр минь шүү дээ. Хүнд юм битгий өргөж байгаарай, биеэ барчихав, чи хүүхдээрээ байгаа шүү дээ, бие махбод чинь нялхаараа гэж мэд. Би овгөнөөс нуугаад чамд хос дотуур өмд цамц, зурагтай .зузаан ноосон цамц, бас өвөл өмсөх савхин гадартай малгай авсан. Баяртай, хүү минь. Өвдөж зовохгүй, салхи савир авчихалгүй яваарай» гэж бичжээ.
Николка усан онгоцны жолоочоор баавгайн доньд өгчилгөж, цаадах нь Ола руу ээжид нь хүргүүлэхээр амлажээ.
Зочдыг явсны дараа малчид нүүдэлдээ бэлтгэж эхлэв. Ийнхүү яаравчлан нүүх болсныг Костя,
—Удахгүй энд шумуул гарна, эргэн тойрон намаг- тай юм чинь. Одоо тэнгис рүү, Пягины хойгийн зүг нүүцгээнэ. Тэнгисийн ойролцоо сэрүүвтэр байдаг учир шумуул нь арай бага. Тэнд оройдоо цастай их өндөр уулс бий гэж тайлбарлажээ.
—Тэр уулаар чинь аргаль бий юу?
—Аргаль ховор. Харин гол горхийг дагаад өвдгөөр татахаар гүнзгий баавгайн зөрөг бий, бас хоёр ч газар тарвагатай.
—Тарвага аа? Тэр чинь ямар амьтан бэ?
—Тэр үү, нүхэнд цөөхөн цөөхөн сүргээрээ байдаг жижгэвтэр амьтан. Том зурамтай төстэй, гэхдээ түүнээс хамаагүй том. Намар жигтэйхэн таргална, бялуу л гэсэн үг. Өөхөн тос нь анагаах чанартай. Бас буу тослоход сайн байдаг юм. Тун соргог амьтан даа.
—Яаж түүнийг агнах вэ, яриач...
—Юугий нь ярих вэ дээ? Цаг нь болохоор чи аяндаа өөрөө үзнэ.
—Бушуухан л болоосой билээ!
Николка нүүх өдрийг тэсгэлгүй хүлээх болов. Тэгтэл ч тэр ажил ихтэй, хүслэнт өдөр нь хүрээд ирлээ. Ни- колка нэг газар удаан байх дургүй, үл мэдэх орчлон түүнийг байнга даллан дуудна. Чухам энэ учраас ачаа бараагаа чадмаг шаламгай баглаж байгаа Костяг бахдан харна. Тэнгийн ачаа баглах авьяасаар ганцхан Улита л түүнтэй өрсөлдөж чадах байх.
Цаануудаа ачаалаад бэлэн болчих нь тэр. Улита өлбөнгөөр эрээлж мяраалсан янгирцгаа зүүн хөлөөрөө дөрөөлж, зөв гараараа саваагаа тулан сэвхийтэл морд- лоо. Тэгээд хоёр хөлөөрөө зөөлөн давирч ачаа хөсгөө нөхрийнхөө ачаа хөсгийн араас залав.
Татьянад тийм овсгоо байхгүй, Улитагийн ачаа хөсөг аль хэдийн холдоод явчихсан байхад мань хүн мордож чадаагүй, дүй муутай хөдөлснөөс болж цаа нь үргэн эрэгцэн байна.
—Энэ эмийн байж байгааг! Суурин газар суусаар байгаад бөгсөө газраас ховхолж чадахаа больжээ хэмээн Фока Степанович авгайгаа мордуулж өгөх зуур бухим- даад түүнийг жаахан холдмогц,— За гайгүй ээ, чи мөдхөн самарч шаазгай шиг хөнгөхөн морддог болох вий... Үгүй ер, суурин газар сайхан байна гэнэ гэж араас нь итгэл муутайхан дүрэмдэнэ.
Нүүдэлчид хоёр хоногийн дараа бургас, нүргэс шигүү ургасан нэг нарийвтархан голд хүрч ирэв. Голын цаад талд өндөр уулын ташгай хар ногоонтон харагдана. Энэ уулын дүрсийг гэтэж байгаа үлэг гүрвэл гэлтэй, салхинд ганхах ширэнгэ ноос нь баймаар, ширэнгэний бяцхан цоорхойнууд үсний халцархай шиг, хормойгоор нь урсах гол нь аймшигт амьтны манаж байгаа мөнгөлөг могой юм уу гэхээр. Голын эрэг дээр нэг урц босголоо.
—Маргааш энэ гүвээг давж нүүнэ гэж Костя нөгөө уул руу дохиж өгүүлэв.
—Тэнд чинь битүү ширэнгэтэй, яаж дундуур нь нэвтрэх юм бэ?
—Яаж ийгээд л нэвтэрнэ дээ хэмээн Костя жуумалзаж,— Тэнд чинь бидний нууц жим бий. Харин бид нар маргааш Аханягүй нүүх гэж байгааг чи мэдэж бай- на уу?
—Яагаад? Аханя хаачих юм бэ? гээд Николка Костя руу гайхаж болгоомжилсон харцаар харав.
—Энд үлдэнэ. Аханя Худяков хоёр намар болтол энд байж хулд, яргай загас барьж борц хийнэ. Бид чамайг Аханятай үлдээх юм уу гэснээ чи цаа маллаж сурах ёстойг бодолцлоо. Чамд дадлага хэрэгтэй, энэ загасны ажил бол өвгөд хөгшдийнх. Тийм учраас Худяков л загас барина биз, мал дээр тэртэй тэргүй залхуураад олигтой хөдлөх биш.
—Бидний гал тогоог хэн барьж, хэн оёх шидэх ажлыг хийх болж байна?
—Татьяна гал тогоо барина, утас зүү ч нийлүүлнэ гэснээ Костя гэнэтхэн тас тас хөхөрч,— Ээ дээ, мань хүн ч ёстой оёж өгөх вий... хэмээн их л учиртай өгүүлэв.
Алсаас халдахын аргагүй харагдсан уул маань. ширэнгэ, бутсын дундуур сайхан дагтаршсан хайрган жимтэй учир давж болох даваа ажээ. Ширэнгэний өндөр хоёроос дөрвөн метр хүрч, зарим газар жимийн хоёр талын ширэнгэ дээгүүр нийлж, ногоон хонгил үүссэн байна. Энэ замаар нүүдэлчид ганц нэгээр тогтохгүй хэдэн зуун жил явсан байлгүй, ер нь хүн, цаа буга төдийгүй баавгай хүртэл явсаар ирсэн, одоо ч явж байгаа ажээ. Николка замын хажууд нэг газар цааны толгой, нурууны хэдэн мөлжүүргүй яс байхыг үзэв.
—Энэ бол баавгай цаа барьчихсан хэрэг гэж Костя хээвнэг өгүүлж,— Энд баавгай явах нь элбэг. Замын хажууханд бутанд ороод отчихно, цаа гараад ирэнгүүт ганцхан хар-хур гээд л гүйцээ! Тэгээд л бут руу аваад орчихно. Бутан дотор олзоо нужигнатал зажилсан шиг, гэдсээ илсэн шиг тааваараа хэвтэнэ шүү дээ хэмээснээ царай нь гэнэтхэн барайн хувьсхийж, цагийн эрхэнд харласан гавлын яс руу хэсэг зуур харж зогссоноо Николкаг тас ороолгоод авах мэт,— Гурван жилийн өмнө энэ замд үүнээс арай дээхнэ нэг баавгай манай малчин Протопопов өвгөнийг урчихсан юм гэв.— Тэрээр яг ингээд л цаагаа тууж явсан. Гэхдээ өгсөх биш, уруудаж явсан юм. Мань хүн дассан сурснаараа берданкаа үүрчихээд, хааяа нэг исгэрсэн шиг, хааяа хашгирсан шиг цаагаа туугаад л явж байж. Гэнэтхэн ард нь мөчир хугарах шиг чимээ сонсджээ гээд Костя тонгойн газраас хуурай мөчир авч хугалаад,— Ийм л аяархан дуу гарсан хэрэг. Өвгөн энэ чимээг сонсмогц Громов гүйцэж ирж байна гэж бодоод эргэж харжээ. Гэтэл тэр нь баавгай! Мань эр буугаа ч мулталж амжаагүй байтал баавгай аль хэзээний тэврээд авчээ. Өвгөн Громовыг сонсог гэж байдаг тэнхээгээр хашгирсанд баавгай тэр дуунаас нь айсан юм уу, Громовын салхийг авсан юм уу, ямар ч атугай тэр даруй орхин зайлжээ. Харж байна уу, бас нэг цааны гавлын яс байна гээд Костя хөвдөнд дарагдсан том хадны дэргэд сондгойрон хэвтээ нэг ясыг саваагаараа заав.
—Тэгээд яасан бэ? гэж Николка тэсэж ядан яриаг нь таслав.
—Тэгээд үү? Тэгээд өвгөн гэдсээ хоёр гараараа дараад газар суучихаж. Баавгай савраараа түүний гэдсийг хүүлчихсэн, өвгөн гадагшаа цуваад байгаа гэдсээ хоёр гараараа таглаад байгаа нь тэр. Чимээгүй суугаад Громовыг хүлээж. Громов ч хүрээд ирж. Залуухан малчин байсан юм. Өвгөнийг хартал царай нь цайчихсан, газар суучихсан, гар нь цус болчихсон байж л дээ. Тэгээд айж балмагдаад ойртож ч чаддаггүй гэнэ. Гэтэл өвгөн «Нааш ир, Илья, наашаа ир, айх юмгүй, баавгай зугтчихсан, дахиад ирэхгүй. Намайг цаа гэж санаад л дайрчихаж л дээ» гэж тайван өгүүлж байна гэнэ. Бидэнд нэг хийлдэг завь байсан юм, өвгөнийг түүндээ ачаад гол уруудан тохой хүрч тэндээсээ ус татах урсгалыг ашиглан Брохово руу сэлцгээлээ. Өвгөн завины хошуун дээр суусан чигээрээ, гараа ч гэдэснээсээ салгадаггүй. Үүрэглэж байгаа юм уу, эсвэл аль нэгийг бодож байгаа юм уу, чимээгүй л суугаад байна. Өвдөж л байсан байх л даа, гэхдээ нэг ч ёолоогүй шүү. Тохойгоос гардгийн даваан дээр урсгал тэнгис рүү хөвүүлж эхэлдэг байна. Громовтойгоо хар хүчээр сэлж гарл?а. Тэнгис шуургатай байж, тэнгисийн давалгаа таталтын урсгалтай мөргөлдөөд, тэр давалгаан доогуур хумиад хийчихвэл бид балрах нь тэр! Давалгаа хоёр давхар байшингийн дайтай том, бу-бух! бу-бух! гээд сүртэй. Бид арайхийж Броховын зүг нэг юм сэлүүрдэж гарлаа, дахиад нэг арваад метр байсан бол тэгээд өнгөрөх байсан... Естой айсан, сандарсан гэдэг тоймгүй! Завь ерөөсөө сэлүүрээ сонсдоггүй, эргэн тойрон ус буцлан оволзоно. Бүтэн хоног ноцолдож байж Брохово орсон юм. Гарын алга сэлүүрэнд холгоод бөөн цусан цэврүү. Тэгтэл ч тосгоны бараа харагдлаа. Би өвгөнд «За, ах хүү, дахиад жаахан тэснэ шүү, эмнэлэг энүүхэнд байна» гэж хашгирлаа. Гэтэл мань хүн нүдний нь гал унтраад гөлийчихөж байгаа. хэрнээ гэмшсэн царайтай инээхчээн аядан толгой сэгсэрдэг байгаа даа... Эмнэлэгт хоёр зуун метр хүрч чадаагүй. Хөөрхий, сайн өвгөн байж билээ. Аханя тэр хоёр их дотно андууд байсан юм... Нөгөө Громов түүнээс хойш сүрэг рүү буцаж очоогүй. Тийм явдал болсон юм хэмээн Костя энэ тухай дуусгаад цаа руугаа чанга чанга хашгирав.
Николка дотор аягүйцэн дуугаа хураажээ.
Ширэнгэ гэнэтхэн задгайрч, малчид хад чулуутай шовх хяр дээр гараад ирэхэд бие биеэ дэрлэсэн сүр лэг уулс дүнхийлцэж тэдгээрээс олон хавцал ангал, гуу жалга сархиаглан ёроолд нь мөнгөн утас лугааадил гол горхи гялтганана. Хавь орчинд ганц ч мод байхгүй, гагцхүү хөвд, хаг өвс, аньс битүү, бас саарал хавтан хадан дээгүүр мөлхсөн явган ширэнгэ хаа нэгтээ тол- борон харагдана. Асган дотор энд тэнд хайлж гүйцээгүй зурвас цаснууд цагаарна.
«Ээх, өвөл цагт энд мөн ч наргиантай биз дээ. Шуурга тавихад хоргодох газар хүний урманд баихгүй. Эргэн тойрон эл хуль, хон хэрээ ч нисэхгүй юм. Мөн яггүй газар аа!» хэмээн Николка бодов.
Гэтэл Николка эндүүрсэн байжээ. Энэ уулархаг нутаг зэрвэсхэн харахад л эл хуль, анир чимээгүй мэт ажээ. Төдөлгүй малчид цаагаа гол гаргаж байхдаа хэдэн бамбарууштай нэг эмэгчин баавгайг үргээчихэв. Хэдхэн минутын дараа уулын хажуу дээр хоёр баавгай явж байх нь бас харагдав. Тэр баавгайнууд айсан ч шинжгүй, дайрах ч царайгүй, цаан сүргийг тайван ажиглана.
Нүүдлийнхнийг эгц хавцлаар доошлох тусам голын шуугиан нэмэгдэж, зарим газар нь эгц доошоо боргилон буухдаа чих дөжрөм нүргэлэн, болор талстаар бутран гялалзаж, солонгорон тоосорно.
Тэг тэгсээр хад чулуутай хавцал тавиуран задгайрч, Николкагийн өмнө ганц ч туг бутгүй өргөн хөндий цэлийн харагдав.
Нүүдлийнхэн нарийхан горхины намхан дэнж дээр урцныхаа яс модыг босгож гүйцэн байв. Николка гайхшран эргэн тойрныг ажигласан боловч хавь орчинд урцны яс мод хийх битгий хэл саваа хийчихмээр мод, бут олж харсангүй. «Ээ нар юугаар ингээд урцныхаа яс модыг; босгочихов оо?» Тэрээр отог руу бүр тулж ирж байж малчид өнгөрсөн жилийнхээ материалыг ашиглаж яс мод босгосныг үзэв. Тэртээ уулын халцгайд ширэнгэ харагдахыг бодвол ноднин тэндээс яс мод хийх юм авчирсан байх.
—Энэ бол манай ноднингийн дюхча. Майхан юм уу урц бариатай байсан буйрыг дюхча гэдэг юм хэмээн Костя тайлбарлаад — Унь, багана энэ тэрийг буйр дээр заавал босоогоор нь орхидог юм. Тэгвээс ялзарч өмхрөхгүй, арван жил ч ашиглаж болно, харин газар хаячихвал хойтон гэхэд л ямар ч хэрэгцээгүй болно. Ямар хуучин унинууд байгааг харж байна уу? Хагарч харласан ч гэсэн дахиад их удаан эдэлнээ.
Нүүдэлчид удалгүй тэнгисийн эрэг хүрлээ. Тэгээд Пронькин голын адаг хавьцаа нэг өндөр хамар дээр газарт шигдчихсэн хуучин пингийн дэргэд урцаа босгов.
Николка эцэж алжаасан боловч давалгаа нэгэн янзаар чихэнд чийртэй шуугиад анхны шөнө удтал нойр нь хүрсэнгүй. Харин хоёр дахь шөнөөс тэр давалгааны шуугиан мань эрд бүүвэй болж хувирчээ. Шөнө тэнгисийн ойролцоо сэрүү татан, амьсгалахад хөнгөхөн сайхан ажээ. Малчид өглөө эрт сэрэвч нойрны дараа аятайхан амарсан шинжтэй, сэргэг босоцгооно.
Нэг удаа Фока Степанович эргээс холгүй усан дээр нэг хав загасыг анаж байгаад алчихав. Эргийн салхи нөгөө олзыг нь зугуухан цааш нь хөөлөө. Костя урц руу гүйж очоод, модон бариултай урт оосортой жалан авчирсанд малчид түүнийг шидэж байж хав загасаа сайран дээр арайхийн чирч гаргажээ. Тэгээд дор нь өвчиж арьсыг нь салгаад, тамхилцгаахаар сууцгаалаа.
Тэнгис толигор дөлгөөхөн. Эргийн хадан хясаанууд тэнгисийн усанд тольдон сүүхийлцэнэ. Гэтэл нөгөө алаад өвччихсөн хав загас чинь гэнэтхэн хөдөлж бүлтгэр нүдтэй толгойгоо өндийлгөн, шил шиг хүйтэн харцаар өөрийг нь тойрон суугаа хоёр хөлт амьтдыг тоомжиргүй ширвэн харснаа аажуухан эргээд тэнгис рүү мөлхөх нь тэр...
Малчид мэл гайхаж цэл хөхөрчээ. Энд тэндээс нь өөх харвин навсайн унжсан бөөн хар мах хөдлөөд байдаг. Алаад өвччихсөн хав загас амьсгаадан шуухитнан исгэчсээр ус руу мөлхөж байна! Толгой, сэлүүрийнх нь арьсыг өвчилгүй орхисноос энэ бүхэн бүр ч хачин харагдана. Нүцгэн маханд нь наалдсан жижигхэн чулуунууд ховх ховх үсрэхийг үзвээс энэ амьтны хамаг булчин шөрмөс, эд эс болгон нь байдгаараа хүчлэн ажиллаж байгаа нь илт. Тийнхүү цус нөж болсон өвчмөл биеэ цаглашгүй их хүчээр аюумшигтай догшин муухирлан чирч, ядан бэдэн мөлхөх ажээ. Нужигнах сайрыг сэлүүрээрээ татавганан маажилсаар хав загас ус руу дөхнө... Тэгтэл ч ус руу орж жаахан сэлснээ гэнэтхэн ой тойнд орохын аргагүй годолзон тийчилж, үсчиж эргэлдэн, бөөн ус үсчүүлэн улаан хоормог болгосноо мөн тиинхүү гэнэтхэн нам гүм боллоо...
Фока Степанович хамгийн түрүүнд сэхээ оров. Тэрээр ус руу гүйж ороод, урт модоор хав загасыг наашлуулан эрэгт ойртуулж,
—Энэ яваа насандаа ийм юм үзсэнгүй гэж толгой сэгсрэн өгүүлэв.
Малчид цөм балмагдан дуугаа хураажээ.
Николка хожим энэ өвчүүлчихээд мөлхөж яваа хав загасыг хэд хэд зүүдэлжээ. Гэхдээ хав загас нь түрүү- чийнх шигээ ус руугаа биш, харин айгаад хөдөлж чадахаа больсон Николка руу мөлхөөд байсан. Өөр лүү нь занасан биш, зэмлэж гоморхсон харцаар ширтээд л мөлхоөд байсан билээ.
Долдугаар сард халуун нар төөнөх боллоо. Халуун, ялаа хоёроос цаа зулбан тэнгисийн сэрхрүүтэй эрэг дээр хоргодох буюу заримдаа гэдсээ хүртэл усанд орж зогсоно. Эсвэл салхигүй байвал уулын царамд цасны тах руу асна. Нэг хэсэг цасан дээр хоёр, гурван зуун цаа багтах бөгөөд бусад нь өөр цас бараадна. Өөр цас жалганы нөгөө хажууд буюу эсвэл бүр усны хагалбар уулын цаад тал руу ч байж магадгүй, гэвч их хол.
Малчид үүр хаяармагц босож, хавийн уулыг дурандан явах замаа ярилцацгаагаад, хоёр хэсэг хуваагдах юм уу ганц ганцаараа уул өөд мацах зовлонт ажлаа эхэлнэ. Уул өндөр гэдэг нь жигтэйхэн, бэлээсээ аваад дундаа хүртэл зулзаган хушин ширэнгэ барьчихсан, түүний дундуур баавгайн зөргөөр явахаас өөр арга байхгүй.Тараад явчихсан цаануудыг дөнгөж үдийн хоолны үеэр л эмхэлж урц руугаа, тэнгисийн эрэг рүү тууж анчирна.
Малчид үдийн хоолоо идэх үед нэг нь цаагаа тэнгисийн хөвөөний элсэн дээр эргүүлзнэнэ. Гэнд зүүн талаасаа тэнгис хашиж, баруун талаасаа эгц өндөр эрэг хүрээлж, цаашаа эргээ дагаад явж нэнтрэхийн аргагүй хад асгатай тул сүргийг гурван талаае нь хашаад тун эвтэйхэн байдаг билээ.
Цаа тамаглах үед Николка сургээ хураах гэж тойрч гүйх шаардлага байхгүй, элсэрхэг ховвоний давчуухан уг дээр зогсчихоод, өндөр эрэг тэр хоёрын хоорондуур гарч зугтаах гэсэн цааг малгайгаа даллаж үргээчихээд байж байхад л гүйцээ. Костя Николкагийн оронд харуулд зогсох нь элбэг, тэгвэл Ннколка өөрийнхөө шинэ бугуйлаар имнээгүй хугаш барихаар сүрэг рүү орно. Хааяа нэг тугал баригдахад мань эр хэлж баршгүй баярлана.
—Эр хүн, Николка! Естой эр хүн! Наадхыгаа олигтойхон барьж байгаарай! хэмээн малчид худлаа баярлан хашгирцгаана. Өөрснийх нь бугуйл алдахыг бараг мэдэхгүй.
—За дүү минь, гар өвдөөд байна даа хэмээн Шумков санаандгүй мэт Николкад тунирхаад,— Би тэр хугашийг зөв талынх нь урд хөлөөс бариад авья, тэгэх үү? гэж сайрхана.
Тэгэнгүүт эвийг нь тааруулж байгаад хажууд нь гүйж яваа тугалыг яг баруун талын урд хөлөөс нь бугуйлдан барьж авна. Шумков алдах ховор, нэг алдчихвал халаглан шазруун зүхнэ. Фока Стенанович бусдаас цөөхөн бугуйлдах боловч мэргэн гэдэг нь гайхалтай. Николка бугуйл онч мэргэн шиддэгт нь малчдад атаархана. Тэрээр энэ бол бурхнаас заяадаггүй, дасгал сургуулиар сурдаг зүйл гэдгийг ухамсарлан ойлгож хөдөлгөөнгүй юм руу, бас нохой руу бугуйлаа шидэж шургуу сургуулилна. Төдөлгүй түүнийг бугуйл гартаа авмагц ноход зугтан дайждаг болжээ.
Малчид гүвээ толгодын дунд баавгай юм уу аргалийн аль нэгийн бараа өдөр бүр үзнэ. Николка тарвага агнахыг тэсгэлгүй хүлээж байлаа. Харин Костя тэр тухай тас мартсан мэт байхад Николка сануулав. Костя түүнийг даруй тайвшруулж,
—Би мартаагүй ээ, бодлоо ч өөрчлөөгүй. Бүү санаа зов. Одоо тарвага агнахад эртдэнэ, туранхай байгаа гэжээ.
Энэ ярианы маргааш нь Шумков Николкад давааны цаад руу Аханягийнд очиж хав загасаар дайлаад, оронд нь загасны мах олж ирээч гэв.
—Далимд нь бидний ажил явдлын тухай ярьж өгөөрэй. Хүрч чадах уу? Төөрчихгүй биз?
—Намайг хэн гэж үзэж байна? Би чинь хүүхэд биш шүү дээ гэж Николка гоморхов.
Тэрээр үүргэвчинд мах хийж карабинаа аваад голоо өгсөн даваа өөд зүглэв. Ийнхүү анх удаа байгальтай ганцаараа нүүр учран золгох нь тэр. Эргэн тойронд гүвээ толгод урамгүй шавааралдан, хавцлын ёроол руу голын ус түгших мэт хүжигнэнэ. Николка отсон баавгайтай төстэй ганц нэг сондгой бараан бутсыг нүдээрээ сэжиглэн тэмтэчсээр түргэн алхана. Тэгтэл ч бургилсан гол асга руу орж алга болоод дууслаа. Николка саваагаараа хад тогшлон ханиалгана. Саарал үхэр огдойнууд урилгагүй ирж хавцлын дээрээс өнгийсөн байц цохионы мөнхийн амгаланд саад болов гэж зэмлэх мэт түүний араас тээршээн чанга чанга исгэчнэ.
Хадан хавцалд бүгчим болоод дулаахан, бушуухан даваан дээр гарахсан. Тэгтэл ч даваан дээрээ гарлаа. Николка сэтгэл уужран санаа алдав. Гэвч нөгөө ширэнгэний ногоон хонгил дундуур гарсан жим, жим дээрх баавгай мөлжчихсөн бугын яс, тэр нэгэн эмгэнэлт явдал болсон муу ёрын газар гээд хамаг аймаар юм өмнө нь бий.
Николка буугаа цэнэглэн бэлэн атгачихаад ойр ойрхон эргэн харж, замын хаяагаар байгаа бутсаас хараа салгахгүй түргэн доошиллоо. Тэрээр анаад мэрийхээрээ мэрийчихсэн яваа тул бутнаас ятуу дэрхийх буюу туулай ухасхийгээд гарлаа гэхэд мань хүн овсхийтэл цочиж, тэр зүгт буугаа чиглүүлэх нь лав, аягүй бол бүр буудчих байсан ч байж магадгүй.
Гэтэл жим эл хуль, амгалан тайван байжээ. Николка голын хөндий рүү эсэн мэнд бууж, өөрийнхөө аймхай хулчгарыг дотроо дооглон жуумалзсаар загасчдын отог руу товолзтол алхаж хүрлээ.
Урцны эргэн тойронд борцолсон загас хэлхсэн өлгүүрүүд сэрвийлзэж, гонзгой хавтгай чулуун ачаатай, модон хөвүүрүүдтэй багавтар тор голын хөвөөний сайран дээр эвэрч байна. Хэвкар, Банди гэдэг зоолж гүйцсэн хоёр нохой лазагнан Николкаг хөв хөв гэх төдийхөн хуцаж угтав.
Аханя зочин ирсэнд ихэд баярлан, түүнийг ширээний ард арьсан дээр суулгаад, харваас хорхой хүрэм шаргалтсан хальстай хулд загасны шүүслэг шорлогоор дайлж инээд алдан байна.
—За Колья, ажил явдал ямар байна? Цаанууд маань ямар байна? Сайн байгаа юу? Окси! Фока Степанович яаж байна? Хав загас алсан уу, тэгсэн үү? Мах авчирсан. Окси! Баярлалаа. Жигтэйхэн халуун байна, мах үүрч ирэх гэж зовж гүйцэв үү? Амар, цай уу.
Дараа нь Николка бригадынхаа сониныг удаан бөгөөд дэлгэрэнгүй ярив. Хэчнээн хугаш имнэсэн, хэчнээн этрийн хурц эврийг танаснаас аваад хоёр удаа тэнгисийн шуурга тавьсан, хав загас арьсгүй хэрнээ мөлхөөд байсныг хүртэл мэдээлэв.
Өвгөн хүүхэд шиг сонирхон баярлан инээд алдан, толгой сэгсрэн байж яриаг нь сонсжээ. Улита час час хөхөрнө. Худяков бурхан багш шиг чигээрээ суучихаад уруул нь шазав татавхийнэ. Николка Худяковт төдий л сайнгүй, цаадах нь өөрт нь мөн тийм билээ.
Наймдугаар сарын зургаанд малчид хойгийн гүн рүү, Эткилан хошууны зүг нүүцгээв. Цаагаа сайхан шогшоогоор тууцгаалаа. Тууварчид өөрснөө цаа унацгаажээ. Харин Николкагийн хувьд сүргийн араас өөрийнхөө хоёр зээрдээр шогшсои бол хамаагүй дээрсэн! Тэрээр морь унаж яваатай адил биеэ сул тавьж ерөөсөө болдоггүй энэ ер бусын чойчгоносон амьтныг анх удаа унаж байгаа нь энэ.
Шумков байсхийгээд л,
—Шалавлаарай, нөхдүүд ээ! Шалавлаарай! гэж хашгичиж, Костя түүнийг адтай гэгч нь дэмжин,
—Хинмач! Хинмач! хэмээнэ.
Мянга, мянган цаан сүрэг алсын цэнхэр уулсын зүг тундр дундуур хүрэнтэн хөвнө. Бугын заар хамар сэтлэм хангинаж цааны хөлөөр боссон ургамлын тоос хоолой сэрвэгнүүлж, толгой дээр ялаа шумуул, бугыи хөөвөр эргэлдэнэ. Костя Шумков хоёр хашгичиж исгэчин, саваагаа ширвэн, хөврөн байгаа сүргийн захаас нь зах хүртэл хөнгөхөн сурамгай давхилдана.
Николка гэвэл эмээлээсээ уначихгүй, туувраас хо- цорчихгүйг л гагцхүү хичээж тэдний араас арай ядан амжиж явна. Арга ядсан цагт тулж тогтдог саваа байгаагүй бол ч мань эр аль хэзээний өнхрөөд өгөх байсан л даа. Костя хаа нэг хар эрчээрээ давхин ирж, инээд алдан,
—Николка, чамайг оосорлоод чирэх үү?! Тэснэ ээ хө! Хинмач! Хинмач! хэмээн хоолой мэдэн хашгирна.
Николкагийн унаж яваа цаа удалгүй том ягаан хэлээ унжуулан, уухилан амьсгаадаж эхлэв. Костя үүнийг мэдээд,
— Чи битгий шуудайтай юм тохчихсон мэт суугаад бай! Тохойвчтой сандал дээр байгаа юм шиг тарайчихаж! Наадах чинь ямар морь биш! Хоёр бөөрнөөс нь хөлөөрөө сайн хавч! Тэгж өөрийгөө дэмнэ! Дэмнээд яв! гэж хашгирав.
—Би ч хавчаад л байна даа! Хоёр хөл бүр хөшчихөөд байна, чи ч санаа амар юм аа, хөл чинь майга болохоор! гэж Николка зөрлөө.
Тэг тэгсээр нөгөө цаа нь бүдрээд эхэллээ, дахиад жаахан явбал ерөөсөө ойчоод өгөх бололтой.
—Ингэж унаатай явснаас байсан нь дээр!
Николка эрсхэн үсэрч буугаад цаагаа эмээл хазаарыг
нь авч тавьснаа эмээлээ нуруундаа бэхэлж үүрээд, хоёр гуя нь янгинан буйд ярвайн үрчийсээр хөшиж цуцсан хөлөө маажигнуулан солбиж, сүргээ гүйцэхээр гүйв.
Хоёр цаг орчмын дараа дагуудаа бургастай голын татам үзэгдэв. Цаан сүрэг явсан чигээрээ энэ гүехэн голд орж, сайрын чулуунд нь туурай нь тожигнон гатлав.


Top
   
PostPosted: Jun.04.14 11:30 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Шумков нэг хуучин дюхча руу зааж,
—Энд отоглож бууна аа гэв.
Нар хэдийн тэнгэрийн хаяа шүргэж, бургасны орой алтлан харагдана. Сүрэг тундрээр тархан бэлчлээ. Хөллөгөөний цаануудынхаа хүзүүнд модон дөнгө зүүгээд сүрэгт нь нийлүүлжээ. Урц босгохгүйгээр шийдэж, хүн бүр шумуулын хамгаалалт саравчаа бэлдэцгээв. Оройн хоолны үеэр малчид Николкаг баахан цаашлуулцгаав.
—Николка, чи унаж явсан цаагаа эмээлтэйгээ хамт үүрчихгүй яагаа вэ? Тэр амьтан чамайг тээгээд л явсан, гэтэл чи өөрийг нь хаячихдаг. Энэ ч муухай шүү дээ, нөхөрсөг биш хэрэг...
—Би дахиад цаа унахгүй, явган гүйж явсан минь дээр.
—Яагаад тэр вэ?
—Яагаад гэвэл та нар тавь тавин кило, би бол бараг дал хүрнэ, цаанд хүнддээд байна.
—За, санаагаа бүү зовоо. Маргааш цөмөөрөө явган явцгаана. Өнөөдөр нэг амиар энд хүрч ирэх гэж л тэгсэн юм, одоо цаашаа хэвийнхээ байдлаар явцгаана гэж Шумков түүнийг тайвшруулав.
Оройн хоолоо идэцгээгээд тэр даруй унтахаар хэвтэцгээлээ. Николка шөнө нойрон дундаа голын ус цалгиж, нохой хуцаж, нэг амьтан аахилж уухилахыг сонсох шиг болжээ. Тэрээр үүрийн жавраас жиндэн сэрж шумуулын хамгаалалт саравчаа сөхөн харав.
Татьяна Фока Степанович хоёр галын дэргэд сууж байх аж. Орчин тойронд шүүдэртэй ногоо бүдэгхэн цайвартана. Эрвээлж, богцон дээр мөн шүүдэр буусан байна. Баавгайн арьс лугаа адил хүрэнтэх тундрээр цаан сүрэг ялаа батгана мэт тархан налайж, дээр нь манан бууралтан хөвсийжээ. Мөлхөө манангийн дээгүүр толгодын орой хөх төмөр дуулга мэт дүнхийж, тэдгээрийн шовх оргил дээгүүр үүрийн туяа аажимхан гэгээрч байлаа.
Костя Шумков хоёр Николкатай зэрэг л шумуулын хамгаалалт саравчнаасаа гарч ирлээ. Малчид бөгцийлцөн гал руу дөхөж сууцгаав. Фока Степанович,
—Шөнө баавгай ирсэн шүү гэв.
—Хулд загас бариа биз гээд Шумков том ангайн эвшээлгэлээ.
—Нээрэн, хулдны явдал ид эхэлжээ гэж Фока Сте- панович толгой дохиод Николка руу эргэн,— Удахгүй загасчид шавахыг харна аа гайгүй! гэж жогтойхон өгүүлэв.
Хоёр хоногийн дараа малчид цавчим өндөр уулын бэл тус нэг намхан хамар дээр урцаа барилаа. Хамрын ёроолоор горхи урсана. Горхины эх өөд намхан нүцгэн даваа, түүнээс цааш хоёр талаас нь онгон хясаа хашчихсан тах хэлбэртэй тохойд тулж очсон тэгшхэн хөндий бий. Энэ бол давааны цаад руу байгаа бөгөөд Хар ламкин голд цутгадаг энэ горхины адаг руу гэвэл ширэнгэ, бөлжиргөнө, аньс бүрхсэн том том довнууд бүхий хөвдөнд хучигдсан памбалзсан их намаг бий. Түүгээр явахад зөөлхөн ноосон хөнжил дэвссэн пүрштэй орон дэгүүр явж байгаа мэт намгийн гадарга хөл дор тэр аяараа намалзан хотолздог билээ.
—Дээр үед энд том нуур байсан. Гэтэл он жил улирахын аясаар эргээсээ хөвдөнд хучигдсаар иржээ. Хэдэн зуун жил, магадгүй хэдэн мянган жил ч өнгөрсөн байж болзошгүй, нуур ийнхүү тэр аяараа хагтаж, одоо бидний өмнө бараг хуурай газар байна шүү дээ. Дахиад мянган жил өнгөрөхөд энд нуур байсан гэдгийг хэн ч сэжиглэхгүй гэж Хабаров нэг удаа яриад хөвдний хөрсийг амархан цоо хатгаж,— Харж байна уу, үүний цаана лусын хааны харанхуй нутаг байгаа гэсэнсэн.
Николка сүргээ хариулж малласны дараа байн байн нөхдөөсөө хоцорч, болж бондойсон бөлжиргөнө ягааран бүрхсэн хүлрийн довон дээр түрүүлгээ харж хэвтээд түүнээс идэж гарна. Эхлээд атга атгаар дараа нь чимх чимхээр идсэнээ, эцэстээ ганц нэг ширхгээр нь арайхийж залгина. Ийнхүү бөлжиргөнийг залхуу хүрч нойрмоглотлоо ханатал иднэ. Гэтэл мань хүний өөр нэг дуртай хоол, загасны борцны үртсээр пүргэж, хав загасны тосоор амталсан бөлжиргөнө урцанд нь бэлэн хүлээж байдаг билээ.
Малчид өглөө бүр сүргээ отог руугаа ойртуулан ирж, үлдсэн цөөхөн тугалаа барьж авна. Имнээгүй хугашнууд имнэсэн олныхоо дотор ороод сарничихдаг тул тэднийг олж харах нь барьж авахаасаа хэцүү.
Үд дунд гэхэд халуун шатаж, сүргийн дээр хаанаас гарсан нь бүү мэд, бөөн бүдүүн нарийн ялаа үүл шиг нүүгэлтээд ирнэ. Имнэх ажлаа арга буюу зогсож, сүргээ тойруулан нойтон хөвд, ялзарсан модоор утаа тавих хэрэг болно. Цаанууд халуун нурман дээр зогсож байгаа мэт зогсоо чөлөөгүй дороо дэвслэн дэв давхийлцэж, хошуугаа хөвд рүү нудчин, дээр нь сууж цус цэрийтлээ сорсон шумуул, хөхтрүүг хөөнө. Гэвч хөхтрүүнүүд да- хин ахин цааны уруулд сум шиг харван шигдэж, хамрынх нь хоёр нүх, нүдний ухархайнаас авахуулаад ха? л хаалт саадгүй, хал балгүй хатгаж, цусыг нь дусал дуслаар нь сорж болох газар байна, тэр бүхэн рүү овоорон шавна.
«Ямар хөөрхийлөлтэй амьтад вэ! Үгүйдээн байгалиас та нарт адууных шиг сүүл заяах нь яав даа хэмээн Николка тэднийг дотроо өрөвдөж,— Байгалийн бүх юм төгс төгөлдөр гэж Хабаров ярьдаг. Тэгвэл яагаад цаанд сүүл байхгүй байна вэ?» гэж бодно.
Сүрэг юу юугүй дэлбэ үсэрч, зад тургиулсан мэт тоосрон сарниж, тэсэхүйеэ бэрх зовлонгоос болж ууршин алга болох нь уу гэмээр санагдаж, дэвхцэх, тургих чимээний дунд шумуулын солиорч болом чихэнд чийртэй шунгинаан тасралтгүй сонсдоно. Заримдаа цаанууд бөөгнөрөн хороод, нэг тийшээ дугуйран явж эхэлснээ явдал нь улам улам түргэссээр нэг мэдэхэд үерийн ус мэт хуйлран эргэлдэж, газар битүү дүнгэнэн, агаар сарнин хуйрнах бөгөөд нөгөө цаанууд чинь аль нэг зүгээс салхи сэвэлзэж эхэлтэл тийнхүү эргэлдээд, тэр үл мэ?эг салхийг сөрөн бөөн сүрэг зад олгойдох мэт хошууран давхина. Цаана нь сэрүүхэн тэнгис хорхой хүрэм цайвартан байгаа давааны чанадаас голдуу салхи сэвэлзэж цаанууд ч тийшээ л тэмүүлцгээнэ. Хөөрхий амьтад ихэнхдээ шөнийн цагаар буюу үүрээр идээшилнэ. Шөнөдөө сэрүү унаж, үүрээр шүүдэр бууж манантай байх болж байгаа нь намар дөхөж буй нь тэр буюу.
Малчдад нэг муудсан богиновтор тор байжээ. Николка Костя хоёр нэг удаа түүнийг гол дээр аваачиж, жижгэвтэр цүнхээл олж хаяад арав орчим яргай, хулд загас барив. Түүнээс хойш малчид тэр хоёрыг өдөр бүр гол руу явуулна.
Голын дагуух сахлаг ногоог газар сайгүй баавгай гишгэлсэн байна. Голын хөвөөний сайр буюу элсэн дээр толгойг нь тасдсан, ялзарч байгаа яргай загас энд тэнд хэсэг хэсгээрээ хэвтэж, заримыг нь элс, хайрга буюу даливс навчаар хучсан харагдана. Эрэг дагуу ганц нэгээр нь хаялсан нь хараахан ялзраагүй, наранд утагдах төдийхөн байгаа яргай загас хаа нэгхэн хэвтэнэ.
Голын хөвөө дагаад баавгайн гүнзгий жим зурайна. Энэ бүх осол аюулыг Костя ер хайхрахгүй төдийгүй, ихэнхдээ карабинаа хүртэл орхичихоод байгаа нь л Николкагийн хувьд тун гайхалтай хэрэг байв.
—Карабинаар яах юм бэ? хэмээн Костя ёстой тоосон шинжгүй өчөөд,— Карабин одоо дараанаас цаашгүй, баавгай цатгалан байгаа, ид загасчилж байгаа болохоор бидэнтэй мантай. Баавгай зүгээр байхад зүг гаргахгүй хэмээжээ.
Гэхдээ Костя хэчнээн хайхрамжгүй юм шиг царайлавч цаанаа юманд тун болгоомжтой хандана. Нар тэнгэрийн хаяа руу тонгойж, өдрийн бүгчим намдмагц мань эр барьсан загасаа бушуухан ууталж, голоо гатлан нөгөө талд нь байгаа бургасны зурвасыг түргэн өнгөрч, намаг дундуур зуугаад метр гүйгээд, нэлээн өндөр хүлрийн гүвээн дээр гарахуйд сая тайвшран тамхиа асаагаад голын зүг дохиж,
—Хоёрдугаар ээлжийнхэн загасандаа гарлаа хэмээн тоглоом болгож өгүүлнэ.
Тэгтэл ч үнэхээр ширэнгэ дотроос баавгайнууд гарч, довтолж яваа танк шиг намаг дундуур хүглийлцэн алхална. Баавгайн сүрэг! Тун олон доо. Николка заримдаа нэг газраас хөдлөх гэж байгаад тэднийг тоолоход гуч хүрсэн удаа ч бий. Энэ тухай хожим яривал үнэмших болов уу? Баавгайнууд голын татам руу ойртмогц нэг хэсэг өндөр өвс, бургасан дотор далд орж, хаа нэг бөгтөр хар сэрвээ нь үзэгдэж байснаа төдөлгүй энд тэндээс уван цуван гол руу очиж баахан шиншилнэ.
Энэ мөчид Костя тамхиа сайтар унтраагаад дахиад яарч эхэлнэ.
—За тамхилчихлаа. Одоо энд бидэнд хийх юм байхгүй гэх нь хамгийн сонирхолтой юмыг Николкад зориуд үзүүлэхгүй санаатай байх шиг. Тийнхүү Николка явдал дундаа,
—Костя! Хүүе, Костя! Баавгайнууд хоорондоо таарчихвал яах вэ? Зодолдох уу, тийм үү? хэмээн сониучирхана.
—Тэд бие биедээ ойртох нь ховор, өөр хоорондоо нэг зай барьдаг, түүнээ барагтай бол алдахгүй. Тэр зай нь зун нэлээд хол, өвөл бүр холдоно, одоо бол бид майхандаа байгаа шиг хамгийн ойртчихоод байгаа нь энэ, хүсэвч эс хүсэвч тэвчихээс өөр замгүй. Ер нь хоорондоо зодолдох явдал ч бий л дээ.
—Яаж зодолдох вэ, алалцталаа авалцах уу?
—Алалцах ч удаа бий.
—Чи баавгай зодолдож байхыг үзсэн үү?
—Үзсэн.
—Тэгээд ямар байсан бэ? Ярь л даа.
— Юугий нь ярих вэ дээ? Зодолдоод л уралцаад байдаг юм, юу нь сайн байх билээ... Зодолдохоороо бух шиг мөн ч чанга орилолдоно шүү дээ, ёстой гол руу хүйтэн оргих шиг болно. Хоосон торх балбах мэт бие биеийгээ бум! бум! гэтэл алгадна. Шүдээрээ хазна, хөөцөлдөнө, хойт хөл дээрээ босож байгаад барилцаж авна, гэхдээ ихэнхдээ л боксчид шиг урд хоёр савраараа балбалдаад, аль нэг нь зугтахаас нааш зогсоо чөлөөгүй уралцана. Нэг баавгай нөгөөгөө хүү татаад алчихаж байхыг бас нэг харсан. Хоёулаа пин шиг мундаг амьтад байсан, хавийн бут сөөгийг хугачиж нэл улаанаар будчихсан. Тэгж тэгж нэг нь дийлж нөгөөгөө алчихаад, сүвээнийх нь арьсыг тууз туузаар нь хуулан сийчиж, шороогоор булж хаячихаад яваад өгсөн гэж Костя дуртай дургүй ярив.
Николка ийм явдлын тухай сонсохоороо зүрх нь балмагдан дэлсэж палхийгээд явчихна. Костя Николка хоёр нэг удаа загасандаа улайж байгаад яльгүй оройтжээ. Костя загасаа ууталж байснаа гэнэтхэн Николкаг ханцуйнаас нь шүүрч аваад усан манан татуулан хормын зуур голын нөгөө эрэгт гарах нь тэр. Николка учрыг дор нь мэдэж, түүнээс алхам ч хоцролгүй араас нь харайлгажээ. Хоёр хашир бут сөөг, намаг дундуур сүрэг нохойд хөөгдсөн залуу цаа шиг хурдалсан аж. Гагцхүү гүвээний сэрвээн дээр дассан газраа бахардаж амьсгаадан ирж байж сая голын зүг эргэж харав. Тэр хоёрын тор дэлгээтэй байгаа, тун сая загасаа ууталж байсан газар нь нэг баавгай ихэмсэг алхалж харагдана.
Костя норсон өмдөө мушгих зуур,
—Алмайрч байж яльгүй хоцорчихож. Өндийгөөд харсан чинь ногоон дотор яг л бидэн рүү чиглээд сэрвээ сэрвэлзэн явж байна шүү. Ам мөлтөс харсан минь л яамай, тэгээгүй бол ч ёстой инээдэм болох байлаа... гэв.
—Тэр ч мэдээж, чи бид хоёр ёстой элгээ хөштөл инээх байсан байлгүй гэж Николка аясыг нь дагуулан өчснөө,— Баавгай цатгалан байгаа, хүнийг хөндөхгүй гэж ярьчихаад, өөрөө болохоор загасаа ч авч чадалгүй, ум хумгүй ухаан жолоогүй зугтчих юм гэж нөхрөө улам цаашлуулав. •
—Эзэн хичээвэл заяа хичээнэ гээд Костя хөгжилтэй инээд алдав.
Эндхийн баавгай Николкад маллаж байгаа цаанаас нь олон юм шиг заримдаа санагдана. Энэ нутгийг зүгээр нэг баавгайтай газар бус жинхэнэ баавгайн орон гэлтэй.
Нэг удаа хоёр баавгай нохой боорлохыг эс тоон, урцанд бүр ойртон ирж, нэг нь Татьянагийн загас дандаа цэвэрлэдэг чулууг шиншлэн, нөгөө нь цааны зүг зугуухан сажилжээ.
—Яасан зовохоо байчихсан амьтад вэ! хэмээн Фока Степанович унтууцан карабинаа шүүрэв.
Хабаров Шумков хоёр ч мөн буугаа шүүрчээ. Николка тэд нартай нийлэх санаатай буугаа автал Костя толгой сэгсэрч,
—Наад төмрөө тавь, чи садаа болохоос цаашгүй гэж шивнэн өгүүлэв.
Фока Степанович эргэж хараад Николкаг хуруугаараа зангаж байна.
Николка «Үгүй ер, би ямар нялх хүүхэд юм уу!» гэж дотроо гоморхсон боловч өнгөн дээрээ түүнээ харуулсангүй.
Нөгөө гол дээр чулуу үнэрлээд байсан баавгайг малчид гурван сумаар унагажээ. Хоёр дахь нь сандрахдаа сүрэг рүү ухасхийж дундуур нь харайлгаж хоёр хэсэг тасалчихаад шугуй руу орж арилав. Үргэж сарнисан сүргээ малчид хоёр хоногийн турш эмхэлж цуглуулжээ. Цуглуулсны дараа Фока Степанович, Шумков, Костя гурав сүргийн дундуур юм хайх мэт зөндөө удаан явцгаав. Гарт нь бугуйл байхгүйг үзвэл хугаш имнэх буюу этрийн эвэр танах гээгүй нь лавтай.
—Эд нар юу эрээд байна аа? хэмээн Николка гайхшран Хабаровоос асуув.
—Цаа тоолж байна.
—Хаалгаар цувуулахгүй тоолж болох юм уу?
—Цөмийг нь толгой дараалан тоолоогүй, өөрснийхөө зүсэлж мэддэг, хамгийн тэмдэгтэй хэдийг л тоолж байгаа юм. Нэг цааны эвэр их сонин матийсан байхад нөгөөх нь бөгтөр хамартай, гурав дахь нь урд хөл шийр цагаан, дөрөв дэх нь хар бөөртэй байх жишээтэй. Фока Степанович .гэхэд л содон тэмдэгтэй зуугаад цааг цээжээр мэднэ. Костя бодвол түүнээс олныг мэдэх байх. Аханя өвгөний тухайд гэвэл мань хүн дөрвөн цаа тутмын нэгийг зүсээр нь мэднэ. Эд нар одоо цаан дундуур явж өөр өөрснийхөө тэмдэгтэй цааг таньж тоолж байна? Бөгтөр хамарт байна, махир эвэрт байна, шийр цагаан байна, нөгөө хар бөөрт алга, урт сүүлт бас алга. Цаа бол сүрэгсэг амьтан, ганцаараа тасарна гэж байхгүй, заавал хэсэг хэсгээрээ. Тийм учраас нэг тэмдэгтэй цаа алга байгаа бол дор хаяхад арав гаруй цаа байхгүй гэсэн үг. Ойлгов уу?
—Ойлголоо хэмээн Николка толгой дохив.
Малчид сайтар тоолсны эцэст содон тэмдэгтэй дөрвөн цаа алга байгааг үгүйлэв.
Маргааш нь эрэлд гарцгаалаа. Орой болоход Шумковоос бусад нь цөм сүрэг рүүгээ эргэж ирсэн боловч сарнисан цаанаас олсон хүн байдаггүй.
—Даваа даваад тэнгисийн тийшээгээ явчихсан юм болов уу?
—Магадгүй, буцаад Пронькино руу явчихсан байж ч мэднэ. Шумковыг хүлээцгээе, мань хүн хөөгөөд ирэх ч юм билүү?
Тэгтэл ч Шумков үнэхээр хориод цаа хөөж ирсэнд тэр даруй сүрэгтээ нийлж уусан алга болов.
Хабаров Николкаг жогтой харж,
—За амьдаа минь, арав хорьхон цааны төлөө ингэж ажил удах гэж байдаг аа гэж гайхаж байна уу? Олоод ирлээ гэхэд сүрэг ер нэг их нэмэгдэж сүйд болохгүй байна. Гэхдээ чи бод л доо. Өнөөдөр нэг цааны хойноос явсангүй, маргааш арвыг тоосонгүй, тэгээд байвал сүрэг ялгахын цагт нэг мэдсэн чинь сүргийн тал нь алга байна шүү дээ гэж өгүүлэв.
—Тэгж бодсон хүн алга гэж Николка дургүйцэн гүвтнэхэд Хабаров инээмсэглэн,
—За, чи битгий уурла. Би чамайг буруушааж хэлсэн юм биш, зүгээр л жишээлж ярьж, тоохгүй байх хорхой хүрэх вий гэж сэрэмжилж байгаа хэрэг гэв.
Цаанууд удалгүй хавийн бэлчээрийг талхалж гүйцсэн учир давааны цаад руу нүүцгээв.
Шинэ нутагт цаа ялаа шумуулаас дөлөн сэрхрээ сайтай тэнгисийн хөвөөний сайран дээр зогсоцгоох болов. Ялаа шумуул ч өдөр ирэх тусам цөөрсөөр. Мөөг ургаж цааны хувьд хамгийн жаргалтай үе эхэллээ. Тэгснээр малчдын ажил нэмэгдэв. Цаанууд ганц дуртай хоол болох мөөгөө хөөгөөд цөөхөн цөөхнөөрөө тасран, эвэртэй буга битгий хэл хүн явахын аргагүй гэмээр ширэнгэ шугуйтай санаанд оромгүй бөглүү газар луу яваад өгнө. Нөгөө үргэмхэй соргог амьтад чинь одоо бүр айх эмээхээ орхисон мэт. Зарим нэг нь мөөгөндөө улайгаад хүн дэргэд нь тавхан алхмын зайд ирчихээд байхад тоохгүй, дуртай дургүй зайлна. Малчны чимээ авмагцаа анзаарахгүй өнгөрч магадгүй хэмээн нуугдчихдаг зальтай цаа хүртэл сүргийн дотор тааралдана. Ер нь тийм явдал гарах нь цөөнгүй, тэр болгонд бут төглийг дахин дахин самнаж, нуугдсан цааг үргээж гаргах хэрэг гарна.
Нэргүй голын эх өөд нэг чийглэг хотгорт бөөн зэрлэг сонгинотой газрыг малчид олжээ. Түүгээр явахдаа малчид сонгино түүн хийж болох сав бүхнээ дүүргэжээ. Орой нь Татьяна тэр сонгиныг сайхан хэрчиж тусгай уутанд хийгээд давслав.
—Өвөл хэрэглэхэд ёстой витамин! Маргааш шуудайтай очиж арвихан түүнэ ээ гэж Фока Степанович ярьж байжээ.
Гэтэл малчид маргааш нь нөгөө газраа иртэл хамаг сонгиныг нь тожийтол идчихээд хуу талхалчихсан байв.
—Энэ цаанууд чинь энэ гашуун ногоонд юунд нь дурладаг байна аа? хэмээн урам хугарсан Нйколка өгүүлэхэд Костя гайхсхийн,
—Юуны чинь юунд нь гэж? Чиний л дурлаж байгаа. юманд тэр шүү дээ. Витаминд. Ер нь хүн цаа хоёроос өөр зэрлэг сонгино иддэг амьтан байхгүй, баавгай, аргаль аль нь ч түүнийг идэхгүй хэмээжээ.
Өдөр бүр дов сондуултай тундр, ширэнгэ шугуй, бут сөөг, уулын халцгай тагтаар бэдрэхэд Николка ядарч цуцдаг боловч түүнээс ер залхаж тээршээдэггүй, харин ч ингэж явахдаа их юм үзэж, их юм сурч «байна гэж хаашаа ч байсан дуртайяа явна. Заримдаа мань хүнд ийнхүү ажиллаж амьдарч байгаа бус, харин газар тэнгэрийн завсар өөр төрлийг олоод, од гариг, нар сар, мод ургамал цөмөөрөө өлхөн багтсан утга битүү цаглашгүй том номын нүсэр мундаг хуудаснуудыг арай ядан эргүүлж байх шиг санагдана. Энгүй цэлийсэн тэнгисээс авахуулаад шүүдрийн бичилхэн ширхэг хүртэл бүх орчлон тэр чигээрээ толинд тусах лугаа адил энэ гайхамшигт номд тусжээ. Эргүүлсэн хуудаснууд дотроос Николкад өөрийн ухаанаар ухамсарлан ойлгоогүй юм их бий ч гэсэн тэрээр сайн сайхан юмыг идэр насны цог хиймориор бахдан, муу муухай юмыг үнэн голоос жигшин дургүйцэж, ойлгоогүй юмаа яаж байгаад ч хамаагүй ойлгохыг хичээн эрмэлзэж, тийнхүү тэр болгоныг сэтгэлдээ буулгаж яваа ажээ. Гэвч байгаль ижий өөрийнхөө нууцыг хүний омгоос хав дарж далдын далд, долоон уулын цаагуур дов шороон доогуур найдвартай нууцалжээ. Зөвхөн хүний омгоос ч юм уу даа? Байгалийн өмнө мод, чулуу, хүн, араатан, жигүүртэн гээд цөм адил зүйл бус уу? Юм болгон бие биеийнхээ тухай юу ч мэдэхгүй буюу бараг юу ч мэдэхгүй, тус тусдаа оршин буй юм шиг хэрнээ бие биетэйгээ салшгүй холбоотой, байгалийн өмнө, түүний хуулийн өмнө цөм адилхан, цөм эрх тэгш ажээ.
Николка Хабаровоос энэ сэдвээр бүхэл бүтэн лекц сонссоны эцэст иймэрхүү янзаар эргэцүүлэн бодсон хэрэг. Цаадах нь лекцийнхээ төгсгөлд ийн өгүүлсэн билээ.
—Хүн сансар огторгуйн уудам, далай тэнгисийн гүн, газар дэлхийн нууц, атомын цөмийн оньсого руу улам гүнзгийрэн нэвтэрч байгаа нь сансар, тэнгис, газар, цөмийг судалж байгаа бус, өөрийгөө л танин мэдэж байгаа хэрэг. Хүн өөрийгөө тал талаас нь харахыг хичээж байна, яг нүүрэлдчихээд харахад нүүр чухамдаа харагдахгүй учраас сансрын уудмаас хүртэл өөрийгөө харахыг хүсэж байна. Хүн өөрийгөө танин мэдэж гүйцвэл бүхнийг мэдчихэж байгаа нь тэр, нэгэнт тэгсэн бол амьдрах шаардлага байхгүй, харин аз болоход бүхнийг танин мэдэх бололцоогүй, чухам үнэн зүйл бол энэ юм. Оюун ухааны боломж асар их, хүний оюун ухаан бол бидний дөнгөж одооноос судалж эхэлж байгаа сансар гэсэн үг. Аугаа их, гайхам сонин нээлтүүд ирээдүйд биднийг угтан тосож байна! Бид өөрснийгөө танин мэдэх явцад тэнгэрийн од эрхэс хаанаасаа хаашаа харваж байгаа, хэний од мандан гүйж буй, хэн гээч бэртэгчин ямар шуламын тээрмээр нартын хүрдийг эргүүлж байгааг мэдэж авч байна. Мөн ч гайхалтай сонин цаг ирнэ дээ, Николка минь! Гайхалтай!.. Тэгэвч бидний эрин өгүүлж баршгүй дээр. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл энэ эрин биднийх, нэг яруу найрагчийн хэлсэнчлэн бид энэ эрин үеэр амьсгалж, амьдарч, тэмцэж байна, Николка. Би л хувьдаа гэхэд өнгөрсөн, ирээдүйн алинд ч байнга аж төрөхөөр арилж одохыг хүсэхгүйсэн. Заавал буцаж ирэх баталгаатайгаар нэг, хоёр сарын томилолтоор явах нь хаашаа байдаг юм.
Николка өөрийнхөө ахуйг цаглашгүй том бөгөөд учир битүүлэг номыг судлахтай зүйрлэхдээ малчдыг тэр номыг тайлбарлагчидтай адилтган үзэж, тэдгээрийн дотроос Хабаровыг онцгой байранд тавьж, дээшээ бишрэн сүсэглэх мэт хүндлэн анхаардаг амой. Тэрээр багш нартаа гомдох үндэс байхгүй, бас амар жаргалаар дүүрсэн бус, эрээн бараан байдаг янзаараа хосолсон энэ амьдралдаа ч гомдох үндэс үтүй билээ.
Бугыг сүрэгт нь тогтоож байх нь өдөр ирэх тусам улам төвөгтэй болсоор. Этэр цаанууд мянжгаас болж байнга үзэлцэнэ. Цааны ороо дөхөж байгаа нь энэ. Малчид жаран этрийн сэрээ шиг хурц эврийг тайрч амжсан боловч тануулаагүй эвэртэй цаа бас нэлээд үлджээ. Тэд одоо чухамхүү түүнээ гүйцээх ажил хийж байна. Хавар бол малчдын хэн нь ч гэсэн хүзүүг нь хуга мушгиж дөнгөх байсан этэрнүүд маань одоо ороо нь ойртоод мундаг араатнууд болж хувирсан тул эвэр танана гэдэг тун яггүй ажил. Этрийн хүзүү нь бүдүүрч, осолтой хурц эврээс нь арьс салмаран унжилдаж, нүд нь улаанаар эргэлдэн, хамар нь сарталзан татвалзаад байж байгаа төрх нь цаанаа л нэг айдас төрүүлнэ. Тийм этрийг хоёр хүн бугуйлдан арайхийн тогтоож, мөн хоёр хүн ядаж байж унагаамагц бригадаараа дайрч дарж авцгаана. Эврийг нь тайрахдаа бусдыгаа алчих буюу хага татчихгүй, бас бусдад хариу өгөөд байхаар, бөөн бөөнөөрөө мянжиг бараадан бух зан гаргаад салахгүй байгаа муусайн дасвангуудыг айлгаад байхаар бодож, зөвхөн хурц торгон үзүүрийг нь танана. Дасвангууд этэр давхиад ирж явахыг харангуут бутран зугтаацгаадаг юм.
—Костя! Яг ороо нь хэзээ эхлэх вэ? гэж Николка асууна.
—Одоо удахгүй ээ, арваад хоногийн дараа Эткиланд нүүж бууна, тэгээд л цаагаа тавина даа.
—Тавина гэж юу гэсэн үг вэ? Бүрмөсөн тавьчих гэж үү?
—Тийм ээ, бүрмөсөн хэмээн Костя толгой дохиход Николка түүнийг тоглоом хийж байгаа юм болов уу гэсэн байртай сонжин харав. Үгүй ээ, Костяд тоглосон шинж алга байв.
—Тэгтэл хамаг цаа маань тараад арилна даа.
—Мэдээж тараад явчихна.
—Юу гэсэн үг вэ? Хариулж хариулчихаад гэнэтхэн тавьчихна гэж... Тэд чинь сарничихна шүү дээ.
—Николка, чи хачин хүн юм. Бүр юу ч ойлгохгүй шүү. Орооных нь үед цааг хариулж болохгүй, эс тэгвээс хойтон төл байхгүй гэж мэд. Цаа чинь байгалиас зохицуулсан ёсоор хөндлөнгийн гэрчгүй явалддаг юм, ер нь хэчнээн хүсэвч сүргээр нь тогтоож маллаж чадахгүй л дээ. Цас орохын үес цаанууд өөрснөө мод бутнаас гарч сүрэглэж бөөгнөрч эхэлнэ, бид ч тэр үеэс л эмхэлж цуглуулж эхэлнэ дээ.
—Цаагаа тавьчихлаар юу хийх болж байна?
—Ажил олдоно оо гэж Костя итгэлтэй амлав.


Top
   
PostPosted: Jun.04.14 11:31 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
«Цааны ороо бушуухан эхлээсэй» гэж Николка дотроо яарна. Мань хүн аанай л цагаас өрсөж байгаа нь тэр.
Гэтэл энэ завсар намрын амьсгаа хэдийн орж шөнөдөө хүйтрэх болжээ. Цанатаж бууралтсан тундрийн дээгүүр үүр цайхаас нар мандтал цэнхэр манан хөшиглөн суунаглаж, тэр нь нар мандахад бүдэг ягаан туяагаар гийж, хөхөмдөг толгод товойн царцсан мэт алсын бараа гараараа бариад авах юмсан гэмээр гайхам сайхан тодорно.
Урцнаас холгүй гүвийлцэх ойрын толгод намрын амьсгалд хараахан автаагүй, гагцхүү мөнх ногоон хушин ширэнгэ, сааралтсан хад асганы дунд хаг хөвдний завсраар хаа нэгтээ гандсан ногоо шаргалтан толборох нь намрын очис гэлтэй, харин намар авхай өөрөө галуу шувуу сүрэг сүргээрээ гунигтай ганганан гарч ирээд байгаа тэртээ уулын чанадад хүчээ аван гэрэлтэх авай.
Тэнгэсийн ус тэртээд улам хүйтэн, улам хурц гялалзах болов.
Баавгай голын боргионы хад мөргөж муужирсан загасны оронд шүүслэг аньс, хушны сагсайт ургасан самрыг илүүд үзээд гол руу очих нь цөөрөн ховордсоор. Малчид гүвээ толгодоор залхтал хэдрэхдээ мөн л тэр аньс, самраар өл залгуулна. Ширэнгэний нялх хушны бяцхан самрыг малчид баавгай шиг ястай нь идчихнэ. Өдрөө даахаар уул өөд явцгаахдаа үдийн хоол гэж юм эс авна. Эвенүүд ингээд дасчихсан учир тоохгүй, Николка үдээс хойхноос эхлэн жигтэйхэн өлөрхөнө. Харин малчид орой унтахынхаа өмнө мах ханатлаа идэцгээнэ. Хөдөлж ядталаа идэх тул хучлага дэвсгэр лүүгээ мөлхөн дөхөж, эвхээтэй хөнжлөө түшээд, шовхолсон зомголоор шүдээ чигчийлэн, лааны гал руу цохон ширтэж баахан чимээгүй хэвтэцгээнэ.
Цаачид удалгүй Эткилан руу нүүх бэлтгэлдээ орцгоолоо.
—Костя, Эткилан чинь ямар вэ? Тэнд юу байх вэ? гэж Николка тэсэхгүй асуув.
—Эткилан бол энэ хойгийн хамгийн сайхан нутаг. Хясаа нь маш өндөр! Яг тэнгис рүү тулаад орчихно. Хясаа нь гишгүүр шиг дэвсэгнүүдтэй, түүн дээр нь аргаль бэлчиж байдаг юм, хясаан дундуур явдаг аргалийн жим алсаас харагдана. Тэр жимээр аргаль л явахаас биш, хүн бол нисэж үхнэ. Түүнээс цааш хүн очихын аргагүй Япон хошуу бий, аргаль аюул айсуйг мэдвэл тийшээ л зулбаж арилна. Тэнд бүр хэдэн зуугаараа үржсэн байна билээ. Эткиланд баавгай олон, загас маш элбэг. Хүн ерөөсөө байхгүй, зөвхөн цаачид л гурван жилд нэг удаа очно. Естой сайхан газар, амь зууж болно шүү! гээд Костя хэсэг зуур чимээгүй болсноо,— Зун сайхан, өвөл бол ёстой баларна, салхи цас хоёроос өөр юу ч байхгүй. Тэнд бас хав загасны нэг том хэвтэр байдаг юм. Мөн эртний хүмүүсийн зуны буудал олсон гэсэн. Таван жил орчмын өмнө Магаданаас эрдэмтэд ирж, газар ухаж, янз янзын баахан яс цуглуулцгаасан. Зөндөө цахиур зэв, чулуун сүх энэ тэр олсон. Цөмийг нь музейд аваад явчихсан. Дахиад ирцгээнэ гэсэн, яасныг бүү мэд, ирэхгүй л юм байна шүү дээ. Буудлаас холгүй хясаан дотор урт том агуй бий гэж хөгшчүүл ярьдаг юм.
Тэр агуйд хүний яс их гэнэ лээ. Биднийх шиг ердийн яс ч бий, бас манийхаас хоёр дахин том яс ч бий. Тэр хойг дээр эрт урьд цагт цагаан арьст аварга хүмүүс аж төрж байсан гэлцдэг... гээд Костя гэнэтхэн урамгүй гар занган яриагаа тасалж, сүргээс тасарсан хэдэн цааг амдан гүйв.
Николка хоёр этэр эврээрээ орооцолдчихоод байгаа нөгөө зүгт харайлгав. Тууварчдын анхаарал сарнисныг мэдсэн цаанууд сул асгасан мэт тал тал тийшээ тархаж эхлэв. Эвэр харшилдаж их дуу чимээ хаа сайгүй сонсдох нь этэрнүүд явдал дундаа мөргөлдөж байгаа нь тэр болой.
Костя сүрэг рүүгээ буцаж ирээд сэрээ шиг хурц эвэртэй нэг том этэр лүү саваагаараа зааж,
—Энэ чөтгөрийн эврийг мухарлаагүй нь гай шүү, ганц нэгээр тсгтохгүй цаа сүйтгэнэ дээ, дараа л барьж авахаас даа гэв.
Сүрэг зүгширч урагшаа олигтой явахгүй, дороо хий бужигналдан тал тал тийшээ тарж давхих гээд амар заяа үзүүлэхгүй тул тогтоох гэж саваагаа даллан харайлгаж, зогсоо чөлөөгүй хашгирцгаана.
Костя маргааш нь өөрийнхөө залуухан цаачин нохойг дагуулав. Гэтэл тэр нь цаа хариулж сайн сураагүй учир нэмэр болохоосоо нэрмээс болох нь их байв. Аль нэг цаа тасраад явчихвал тэр нохой чоно шиг чимээгүй мөрдөж байгаад буцаагаад туугаад ирэх боловч хөөсөн эрчиндээ тэр чигээрээ сүргийн гүн рүү орж, цаануудыг хэсэг хэсэг болгон тасдаж үргээгээд, сүргээ буцааж эмхлэх, тайвшруулах гэж бас нэг бөөн ажил удна.
«Хэвкар л одоо ёстой энд баймаар байна» хэмээн Николка мөрөөдөн үгүйлнэ. Гэтэл Хэвкар нь Аханя дээр байгаа билээ. Николка нэг удаа энэ нохойн цаа маллахыг үзээд ихэд гайхан биширсэн ажээ. Тасарсан цааг хаана ч байсан андахгүй олж авчирна, сүргийн дотор орохгүй, чанга чанга хуцаад л захаар нь шогшоод байна, гар зангах төдийд л сүргийг заасан зүгт эргүүлнэ. Гагцхүү эзнийхээ дохиог л хүлээж байдаг мэт заасан болгоныг дор нь хийдэг нохой.
Нүүдэлчид хойгийн гүн рүү ахих тусам байгаль улам догшин сүртэй болох ажээ. Одой хус, нүргэсийн бут бургас байхгүй болж, хаа сайгүй байдаг хушин ширэнгэ, өнгө өнгийн хагтай хад асга л уулын энгэрээр үзэгдэнэ. Уулын халцгайн бэлээр аньсны навч ногоорон, аньс маш элбэг учир нар жаргахын үес тэр хавь нь бадмаараг эрдэнэсийн тоосоор пүргэсэн мэт улаанаар тунаран байна. Дээгуүр нь хаа нэгтээ галуун цуваа гунигтай ганганан өнгөрнө. Тэнгэр цэлмэг, дулаахан цаг билээ. Цаа байсхийгээд л галуу үргээчихнэ. Цаадуул нь хяхарч чарлалдан сүргийн дээгүүр хөөрснөө шальтай холдолгүй, нэрс хөхрөн буй тундр дотор тархан бууцгаана.
Малчид Эткиланд ганцхан өнжжээ. Тал бүрээс шигүү ширэнгэтэй том хотгорт сургээ орхиод хойгийн хамгийн нарийхан хүзүү рүү цааны ороо өнгөртөл байхаар бушуухан нүүцгээжээ.
Малчид урцаа нэг нөрүүхэн давааны аманд барив. Энэ даваа эл хуль, хадат шовх халцгайн хад цохио сэр- вийлцсэн хяраас өөр нүдэнд өртөх юмгүй, урам муутай нутаг. Эткиланд орхисон бугын сүрэг нутаг буцаж гүйхээр болбол хуучин дандаа явдаг энэ даваагаар л явах ёстой. Гэвч эндээс хориод километрийн зайтай бас нэг даваа бий. Чухам түүнээс болж малчид бригадаа хоёр хувааж, хоёр давааг сахих уу, эсвэл нэг урцандаа байцгаагаад нөгөө давааг эндээсээ эргэж байх уу гэж маргалджээ.
—Цаа тийшээ барагтай л бол явахгүй гэж Фока Степанович нотолно.
—Фока, хэн тэднийг мэдэх билээ! гэж Шумков эргэлзэнэ.
Малчид Николкаг өчүүхэн төдий ч тоомсорлохгүй орос, эвен хольж ярина. Мань хүн ч иймэрхүү маргаанд оролцох болоогүй гэдгээ ухамсарлан өөрийгөө тоолгоё гэж эс бодно. Гэхдээ тэдний маргааныг сонсоод байхад Фока Степановичийн талд ормоор санагдана. Хабаров маргаанд оролцолгүй, өвдөг дээрээ жижигхэн чемодан тавьчихаад номоос нэг юм шимтэн хуулж сууна. Дух нь үе үе үрчлээтэн уруул нь чимээгүй хөдлөх ажээ.
Николка ч гэсэн дэвтрээ гарган өнгөрсөн өдрийнхөө тухай бичиж эхэлснээ харандаагаа хойш тавив. Өдөр маань дуусаагүй байгаа шүү дээ. Малчид маргалдсаар байв. Эцэст нь Фока Степановичийн санал дийлж Николка бөөн баяр болов.
—За тэгвэл хөллөгөөнийхөө цаануудыг тавьцгаа хэмээн Шумков бууж өгөв.
Суларсан цаанууд Эткиланы зүг одох нь тэр.
—Ингээд бүтэн сар цаагүй аж төрнө дөө гэж Костя гунигтайхан өгүүлэв.
—Костя, чи хачин хүн шүү, цаа бугаас залхаж гүйцээгүй байна гэж үү, ядахдаа жаахан амарна шүү дээ. Баярлаж үз...
—Ээ зайлуул, чи ч ойлгохгүй л байна даа. Малчин хүний баяр ганцхан шүү. Сүрэгт хэчнээн олон цаа байна, төдийчинээ сайн. Өөр бодолтой хүн ямар малчин байх вэ дээ? гэж Костя зэмлэнгүй толгой сэгсэрсэнд Николка ичингүйрэн гэмшив.
Николка Костя хоёр эхний долоо хоногт орчны уулын бараг бүх оргил дээр гарчээ. Ээлжит нэг оргил дээр гараад цаашаа явах цаг байвал Костя голдуу л «За, одоо хаашаа явах вэ?» гэж асууна. Николка хариулахаасаа урьдаар олон ангал хавцал, салбар уул нурууд, байц цохиог удтал дурандсаны эцэст өөртөе сайхан санагдсан нэг оргилыг сонгож «Аль вэ, тэр нэг рүү явъя» гэнэ. Хэрэв тэр оргил нь хол байвал «Тийшээ өнөөдөр амжиж хүрэхгүй, маргааш өглөө тийшээ явъя» хэмээн Костя хаширлан хариулна. Гэхдээ Николкагийн заасан ?азар өөрийнх нь сэтгэлд бас нийцсэн бол Костя цаг байгаа эсэхийг үл харгалзан тийшээ дуртайяа явна.
Уулын халцгайн өндөрт нэг бага шиг нуур үзсэнийг эс дурдвал үнэнийг хэлэхэд тэр хоёрт нээсэн ер бусын зүйл байхгүй. Нуурын эргэн тойронд баргар цохио, хад асга хүрээлэн нарнаас хадхлах тул нуур ёроолгүй мэт үзэгдэж, унтарсан галт уулын харанхуй тогоог санагдуулна. Нуурын тал талаас аргалийн мэдэгдэх төдий жимүүд муруйлцан оржээ. Уулын халцгайн заагаар услаг хар жимс. маш элбэг. Юм уумаар санагдвал малчид түүнээс атгаж аваад хусны шүүсэрхүү яльгүй амтлаг сэрүүн шүүсийг залгин, амтархан зажилна.
Шумков ядарсан хоёрыг орой болгон ганцхан асуултаар угтана.
—За, дүү хүү нар, тэгээд алт олов уу?
—Бид алтаар яах юм бэ? хэмээн Костя инээмсэглэн сөргүүлж асууна.
—Тэгвэл юу гэж, уулаар дэмий хэдэрч хөлөө зовоож байдаг юм бэ?
Костя чимээгүй инээмсэглэнэ. Николка тас зөрмөөр санагдавч дэмий л дотроо «Маний хөл чамд ямар хамаа байна? Явах дуртай болоод л явж байна» хэмээн дургүйцэн бас дуугүй байна.
Фока Степанович үнэнээсээ,
»— Васька, чи юу гээд эднийг оролдоод байна? Дур байгаа бол явцгааж л байг л дээ. Эд чинь залуу улс, их юм мэдье гэж байна хэмээн өгүүлнэ.
Хабаров ном, цааснаасаа толгойгоо салгаж Николкаг анхааралгай ширтэн харавч зөвшөөх, буруушаахын алин болох нь эс мэдэгдэнэ.
Костя уулаар явахдаа яарахгүйг хичээвч Николка араас нь гүйцэж ядан, эхний өдөр бүр зовлонгоо эдэлж гүйцжээ. Тэгээд дараачийн өдөр нь мань хүн пүүнээс доошгүй чулуу хуримталсан нөгөө шаггүй залхаж яваа үүргэвчээ отог дээрээ орхисон ажээ. Үүргэвчгүй болохоор хөлөөс нь хүнд дөнгө салгаад авчихсан мэт явахад жигтэйхэн хөнгөхөн, эхлээд ч гүйж харайх нь холгүй явлаа.
—Энэ муухай чулуунуудыг аль хэзээний хөсөр хаяж байхгүй, өөрийгөө яах гэж ингэж зовооно вэ гэж Костя хэлжээ.
—Үгүй ээ, Костя, чи буруу ярьж байна. Сүүлд нь ийм хөнгөхөн байлгах гэж л би өөрийгөө зовоогоод байсан юм. Би тун сулхан хөлтэй байсан, одоо жаахан тордож авлаа.
Нөгөө холын давааг эргэх цаг болжээ.
Шумков нэг орой Николка руу нухацтай харж,
—Даваа руу хэн явах вэ? гэж асуув. Костя тэр даруй тосон авч,
—Николка бид хоёр явъя. Чи надтай явах уу, Николка? гэв.
—Яриа юу байхав! Мэдээжийн хэрэг.
—За тэгвэл эртхэн унтахаар хажуулъя, маргааш яггүй замд гарна, хоёр өдөр явахаар бодно шүү дзэ.
Үүрээр хөдөлцгөөв.
—Хол явахад эхлээд хурдлах хэрэггүй, дорхноо эцнэ. Хурдаа ажуухан нэмж, цааш нь нэмэх аргагүй болмогц тэр хурдаа тогтоож барих хэрэгтэй. Малчин
хүн их явах ёстой, гол, нуур хаана байна, хаана хөвд ургаж байна, хаана отоглож болох, хаана болохгүй энэ тэрийг ажиглаж мөн орчноо сайн харж явах ёстой. Загас байна уу, антай газар уу, ангүй газар уу энэ бүхнийг малчин хүн заавал мэдэж байх ёстой. Эзэн хүн хашаан доторхоо арван хуруу шигээ мэддэг шиг малчин хүн тайга, тундрийг тэгж мэдэж байх ёстой хэмээн Костя сургамжилна.
—Тийм байх, гэхдээ эзэн хүний хашаа арван тавхан соот, бидний хувьд гэвэл нэг тийшээ л таван зуун километр газар байна шүү дээ хэмээн Николка өчив.
—Чухам тийм учраас их явах хэрэгтэй. Урцандаа суугаад байвал хамаг цаагаа тарааж алдаад дуусна.
Төдөлгүй эгц өгсүүр эхэлж Костя ч яриагаа татав. Үд гэхэд замынхаа хагасыг авцгаажээ.
Николка үүнээс урамгүй байгалийг зүүдэндээ ч үзээгүй билээ. Сонин дүрс хэлбэртэй байц цохио ч байхгүй, ёроолд нь ус бургилсан эгц ангал хавцал ч байхгүй. Хаашаа л харна хад чулуу нь үелсэн зэгэл саарал нуруу басхүү том жижиг бул чулуу замбараагүй овооролдсон гүнзгий гүнзгий хонгил нүх харагдана. Тэр чулууд хел дор хөндий мэт хонгинон дуугарч заримдаа гэнэт амилах шиг болж хоорондоо муухай хавиран уулын эгц ташгайгаар алгуурхан нуран гулсаж нөгөө авсанд буй мэт анир чимээгүйг эвдэн пулемётын гал мэт түргэн хүчээ авах нүргээн дэгдээснээ түргэн зуур намдан замхарна. Хүний урманд өнчин ганц мод, туг бут өвс байхгүй. Чанга ярихад олон давхар цуурай түүнийг авамхайлан өсгөж, энэ орчлонд байхгүй аймаар муухай шуугиан дэгдэх тул хоёр малчин ихэнхдээ арга барагдан чимээгүй алхаж, ярихаа хүртэл хэн нэгэн чагначих вий гэж болгоомжлох мэт орчин тойрныг эргүүлдэн харж шивгэнэцгээнэ. Гэвч тэднийг сонсох амьтан даан ч байхгүй эл хуль ажээ. Энэ өнө мөнхийн үхмэл чимээгүй орчлонг юунаас ч хожиддоггүй үхэр огодойн час час хийх дуу ч эс сэргээнэ.
. Бүрий буусан хойно л даваан дээр очлоо. Энэ хавийн газар эрхбиш амь голтой гэмээр, ямар ч атугай тэр хоёрын хоноглохоор шийдсэн жалганд хаа нэгтээ турь муутай бут сөөг ургажээ.
Мань хоёр явган ширэнгэнээс арайхийж хоёр баглаа хуурай мөчир цуглуулаад жижигхэн булгийн дэргэд гал түлэв.
Од түгсэн хүйтэн урт шөнө болов. Үүрээр тэр хоёр давааг сайтар шалгаж цааны мөр ололгүй буцах замдаа оров.
—Шал дэмий явцгаалаа. Цаа шангий нь өгье ч гэсэн наашаа ирэхгүй хэмээн Костя харамсан өгүүлжээ.
Тарваганы нүх рүү очих гэж эгц хавцлаар бараг мөлхөх шахан бууцгаахад тэртээ доор чулуу харлан, тэнгисийн ус цайвалзаад алхам тутамд нисэж үхэх аюул тосно. Хавцлын баруун, зүүн талаар халдашгүй байц хясаа өнгийлцөж, ёроолоор нь тэнгисийн долгион битүү хуугчин байна.
Костя газраас ёрдойсон чулуунаас адтай барьж авах ЗУУР,
—Тарвага руу бууж болох ганц газар энэ. Тэнгисийнх нь талаас завиар ирж бас болно. Гэвч энд завиар явах хэн байх билээ? Амьд хүн байх биш! гэж тайлбарлав.
Өөр хоорондоо арваад метрийн лнйтай тарваганы дөрвөн нүх байв. Хоёр нь хясааны ёроолд, хоёр нь хавцлын амны хавьд, сайрнаас жаахан зайдуу газар байх ажээ.
Костя хавцлын амны нэг нүх рүү зааж,
—Энэ бол энэ зуны нүх. Хясааны ёроолд байгаа нь өвлийнх, тэнд ичдэг юм гэв.
Николка орчныг эргүүлэн хараад,
—Нөгөө тарваганууд нь өөрснөө хаана байна? гэж тэвчилгүй асуув.
—Зуныхаа нүхэнд орцгоосон. Хошгороод байхыг нь чи дуулсангүй гэж үү? Чи ч бүр таг дүлий амьтан юм аа. Биднийг дөнгөж хавцал руу ирэнгүүт л хошгочоод эхэлсэн, бидний хөлийн чимээг авчихсан хэрэг. Одоо бидний явахыг хүлээгээд нүхэндээ хэвтэцгээж байгаа. Хоёулаа нуугдаад сахина даа. Харин чи хөдөлж болохгүй шүү, хагас цаг ч хүлээх хэрэг гарч магадгүй.
Гэтэл зөндөө удаан хүлээлгэлээ. Николка хээвнэг царайлан хөшсөн мэт хөдөлгөөнгүй байгаа Костягийн тэвчээрийг гайхаж, түүнийг атаархан харж, өөрөө байн байн суудлаа өөрчилнө. Төдөлгүй энэ нүхний хавьд хэзээ ч тарвага байгаагүй, бий болох ч үгүй, байсан бол аль дивангарт баавгайн хоол болсон буюу өөрснөө үхэж сөнөж дууссан мэт Николкад санагдах болов.
Гэтэл хамгийн наад талын нүхнээс нөгөө амьтны бүлтгэр нүдтэй толгой гэнэтхэн цухуйх нь, тэр. Тэгснээ нүхнээсээ гарч зүрхлэхгүй баахан шиншлэв. Николка нэг мэдэхнээ биеэ хураачихсан чичирч байв. Тарвага аюул байхгүйг мэдмэгц нэг дов руу ухасхийн гарч гозойгоод тасхийтэл шовшроход гэр даруй сүүлээ тасдуулсан жигтэйхэн бүдүүн бор шар муур гэлтэй өөр нэг тарвага дэргэд нь оччихлоо. Тэгээд хоёулаа дошин дээр хөдөлгөөнгүй гозойж, бүлтгэр хар нүдээрээ нарт орчлонг мэлийтэл ширтэн байх ажээ,
Костя буугаа зугуухан өргнж, чулууны араас амы нь цухуйлгаад тэр даруй буудлаа. Бүдүүн тарвага хяргуулсан мэт өндгөсхийгээд ойчих нь тэр. Нөгөөдөх нь нүх рүүгээ ухасхийсэн боловч оролгүй, алуулсныгаа гайхшран хараад зогсчихов.
—Буудаач! Бушуухан бууд! гэж Николка хорхойтон шивнэв.
—Бид хоёр дахиар нь яах билээ! хэмээн Костя чан- га хөгжүүн өгүүлэхэд Николка тарваганы сүүл нүхний аман дээр годосхийгээд алга болохыг харлаа.
Тэрээр Костя руу ихэд гайхан харж,
—Костя, чи яав аа? Нөгөөдөхийг нь буудахгүй яав гэхэд Костя босох зуур,
—Николка, бидэнд нэг нь элбэгдэнэ гэснээ,— Чи ер нь нөгөөдөхөөр нь яах гэсэн юм бэ? хэмээн дургүйцэн асуув.
Николка нөхрийнхөө ингэж уцаарлахыг үзээгүй учир цочирдон сэрдхийгээд явчихав.
—Юу яах гэсэн юм гэж? Үгүй, малгай хийхгүй юу, тарваганы арьс сайхан бөх малгай болдог гэж чи өөрөө хэлсэн шүү дээ...
—Чамд малгай бий шүү! Тарвага ховордсон. Нэ- гийг аллаа, ингээд болоо! Үүнийг чинь саваагүйтэж ч алж байгаа юм биш. Өөх нь Аханяд уушгаа эмнэх эм хийхэд хэрэгтэй. Бас буу тосолсон ч болно. Хоёр жил орчмын дараа дахиад нэгийг ална. Ингэж ажиллах хэрэгтэй, гэтэл чи шунаж байна.
Николка ичингүйрэн чимээгүй болжээ.
—За гайгүй, битгий гоморх. Чулуу үүрч сурсан хүн, наад тарвагаа аваад яв. Дээшээ гараад цайгаа ууцгаая гэж Костя аргадах аястай өгүүлэв.
Дээшээ гараад Костя галын хажууд тарвагаа өвчиж өөхлөөд, мах, арьс, өөхөө сайтар давсалж нэг бэрзээнтэн боодолд ороов.
Дараа нь сайхь хоёр тэнгисийн хөвөөний баавгайн замаар явцгаав. Нар тунгалагхан гийнэ. Тэнгисийн зүгээс сэрүү татаж, цахлайн чийхарсан дуу сонсдоно. Костягийн араас тодхон замаар явахад таатай байсан тул Николкад элдэв сонин сайхан юм бодогдоно. Тэрээр өөрөө гол баатар, гол шүүгчээр оролцсон, санаанд оромгүй түүх элдэв явдлыг зохион бодож мөрөөдөх дуртай билээ.
Тэнгисийн хөвөөнд гадаа хонох юутай сайхан бэ! Костя уснаас хаягдсан модоор хясааны ёроолд их түүдэг өрдөн, хясааны хад халмагц түүдгээ түүнээс холдуулан нүүлгэж, ормон дээр нь ширэнгэний мөчир дэвсэв.
Давирхайн содон үнэр шөнөжин мансууруулж, дулаахан оргиод хөдлөх ч дур эс хүрнэ. Тэнгисийн усны зөөлөн цалгиа, түүдгийн ноцох чимээг Николка нойрон дундаа мэдэрнэ. Сайрын чулуу хүжигнэх, хүн уухилж ханиах, юм түнших чимээ бас сонсдоно. Тэрээр «Костя түүдэг рүү гуалин чирч авчирч байна, хүнд гуалин бололтой, түүнд тусалъя» гэж бодоод босох гэж үзсэн боловч хэн нэгний аргадсан дуу чихэнд «Зүгээр, юу шалих вэ? Костя чамгүй болгочихно, унт, бүү хөдөл...» хэмээн тайвшруулан шивгэнэнэ.
Өглөө нь нөхөртөө үнэнээ хэлэв.
—Шөнө гуалин чирээд байгааг чинь мэдээд босож туслах гэсэн чинь бүр биеэ даадаггүй шүү...
—Яах вэ, санаа зоволтгүй. Хуурай гуалин, хүнд биш. Надад ч бас унтмаар цаг ирж болно, тэгээд би бас залхуурхана аа, чи намайг шал дэмий юмаар сэрээхгүй биз дээ? Ер нь манай энд унтаж байгаа хүнийг сэрээдэг ёс байхгүй. Хүн юу ч мэдэхгүй бөх нойрсож байна гэдэг бол ядарсных шүү.
Есдүгээр сарын сүүлчээр цаг агаар эрс муудаж, умардын залхам усан бороо савирч эхэллээ. Малчид гадуур удахгүй яваад ирэхдээ л хамаг юм нь шал нойтон орж ирнэ. Хуурай хувцсаа сольж өмсөцгөөгөөд борооны нэг хэмээр шүрших, салхи гунигтайяа үлээхийг чагнан цай ууцгаана. Задгай галын утаа урцанд хоргодож нүд хорсгоно. Урцны дотор хүйтэн ч, уйтгар- тай ч.
Малчид борооны дараа даваан дээр цааны шинэхэн мөрнүүд байхыг олж үзэцгээв.
—Ээ чөтгөрүүд, яаж ийж байгаад гарчихаж, Но- хойн тундр лүү явчих нь энэ гэж Фока Степанович зүхэв.
—Лав л хоёр зуугаас наашгүй цаа явж дээ. Яах болж байна, ахан дүүс нар минь? Араас нь хөөх үү? хэмээн Шумков гасална.
—Нэмэргүй! Энэ явсныг олоод ирлээ гэхэд нөгөө нэг хэсэг нь зөрөөд явчихна. Өдөр шөнөгүй бригадаараа манасан ч цааг энд тогтоох нь өнгөрсөн, Эткиланд бүр залхаж гүйцжээ. Тундраа санаад байгаа хэрэг, тийшээ л нүүх хэрэгтэй гэж Костя өчив.
—Тэгтэл Аханя руу нүүцгээе гэж Фока Степанович санал болгов.
Тэр саналын дагуу щийджээ.
Малчид Эткиланаар тархсан сүргээ долоо хоног цуглуулжээ. Түүдгийн утаанд нүүр нь тортогтож, нойр хассанаас нүд нь улайж, ядарч зүдэрсэн малчид тийнхүү долоо хоногийн дараа цаагаа урц руу тууж ирцгээв.
Отог дээр Татьянатай үлдсэн Фока Степанович тэр даруй сүргээ бүртгэж эхлэв. Гэтэл лав л таван зуугаад цаа дутуу байгаа нь Николкад хүртэл илт байжээ.
Николка ялз чанасан мах, нарийн гоймонтой шөлөөр даруулан амтархан идэв. Долоо хоног аяны байдлаар хээр түүдгийн дэргэд явж байсантай зүйрлэхэд энэ утаатай хүйтэн урц, дээр нь завилан суусан цааны арьс сэлт ер бусын тохилог сууц мэт санагдана. «Нэмэрт нь жаахан дугхийчих юмсан» гэж Николка мөрөөдөн бодов.
Цайгаа чимээгүй шамдан ууцгаалаа.
Фока Степанович аягаа хөмөрч тавиад,
—Их олон буга дутаж байна гэж чимээ гаргалаа.
Гэвч хэн ч хариу дуугарсангүй. Татьяна ширээгээ
хураав. Тамхины цэнхэр утаа галын утаатай нийлэн урцны оройн цоорхой руу зугуухан хөөрнө.
—Эткиланд орхичихсон юм биш биз дээ? гэж Фока Степанович Шумковоос дахин асуув.
—Мэдэхгүй ээ, дүү хүү минь, орхисон ч байж болох юм хэмээн Шумков уутан хөнжил рүүгээ лазагнан мөлхөх зуур хэнэггүй өгүүлж,— Долоохон хоногт бут сөөг бүрийг нэгжиж амжина гэж үү? Бид ч мэрийх шиг л болсон, чи өөрөө харж байна шүү дээ. Костя гэхэд л өмдөө бүр сэгэлчихсэн гэж өгүүлэв.
—Өмд юу ч биш ээ хэмээн Костя нүцгэн өвдгөө гараараа таглаж ичингүйрэн мушилзаад,— Өмдийг оёчихно, харин бугын тухайд бол базаахгүй явдал. Эткиланд орхичихсон байвал ч гайгүй хэрэг, буга тэнд тогтохгүй, бидний араас Нохойн тундрт хүрээд л ирнэ гэж бодож байна. Үгүй ядахад анхны цас ормогц Эткиланд очоод үзэж болно. Харин алга байгаа цаанууд биднээс түрүүлээд урагшаа явчихсан байвал муу хэрэг. Дресванка голыг гатлаад түүний цаад руу явчихсан байвал... гэхэд,
—Тэгвэл Аханя тогтоогоод авна гэж Хабаров сануулав.
—Мэдэлгүй өнгөрөөчихсөн байвал яана?
—Тэгвэл араас нь мөшгих хэрэг болно доо. Тэд тэртэй тэргүй гол хадаалахаас нааш өвөлжөө рүү явахгүй.
Маргааш нь хөллөгөөнөөс төсөөрчихсөн унааны цаануудаа барьж авцгаав. Задгай бэлчээрт түнхийтэл таргалж, бүр зэрлэгшсэн тул нүүдлийн эхний өдөр хараал зүхэл олонтаа сонсогдож, ачаа нурах нь элбэг байв. Гэвч хөөрхий адгууснууд төдөлгүй ажилдаа автан номхорцгоожээ.
Фока Степанович уур нь гарчихаад цааныхаа хялбархан тоногийг засах зуур,
-— Аль хэзээний л ингэж байх чинь яалаа гэж цайлган гүвтнэнэ.
Үүрээс аваад үдэш хүртэл, заримдаа бүр шөнө дөл болсон хойно тэртээ дээр тэнгэрт галуу ганганалдана. Николка гэдийн байж харахад зөөлөн урсгалд хар утас мурилзан хөврөх мэт галуун сүрэг санаанд багтамгүй өндөрт хошууран буюу зэллэн нисэж яваа нь үзэгдэнэ. Нугас хамаагүй доогуур нисэх боловч мөн л ялааны дайтай харагдана. Шавар шалбаагтай хүйтэн хар газар нүүдлийн нэг ч шувуу эс буух ажээ.
Нэрсний харласан бутнуудад тод цэнхэр бэх мэт дарс шиг хурц үнэртэй жимс яаран боловсорч унацгаана. Жижгэвтэр нуурууд мөсөн хөнжлөө нөмөрлөө.


Top
   
PostPosted: Jun.04.14 11:32 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Костя галуу руу саравчлан хараад,
-— Өмнө зүгт яарцгааж байна гэж гунигтай өгүүлэв.
—Ээ дээ, нисэн одож байна, хүү минь. Зогсохгүй хөврөөд байна, удахгүй цаг агаар муудах бололтой. Ер нь цаг болсон доо, ятуу аль хэдийн цайчихсан юм чинь хэвдээн Фока Степанович санаа алдлаа.
Удалгүй уулсын халцгай оройд цагаан малгай бий болов. Гол горхины хөвөөгөөр шажигнасан мөс гялалзах болж, орчин тойронд дангинасан хэрнээ гунигтай нам гүм ноёрхож, орой дээр хоосон цийлгэр тэнгэр сүүтийнэ.
Өчигдрийн савтай шөл царцаж, Татьянагийн гал дээр тавьж буй данханд мөс тожигнож байна.
'— Явган ширэнгэ газар луу навсайгаад байна, маргааш нөгөөдрөөс цас орох нь дээ, залуус минь гэж Фока Степанович хэлжээ.
-— Яльгүй эртдэж байна хэмээн Костя дагжсанаа,— Цас их орвол чаргандаа яаж хүрнэ дээ? гэв.
-— Битгий зов, шууд нэг их орохгүй гэж Фока Степанович өчив.
Даан сүрэг хоёр талаас нь цаасан шовоодой шиг хурц хурц нүцгэн оргил сэрвийлцсэн намхан давааны онь өөд дуулгавартай өгслөө.
Костя сүрэг рүү дохин,—Өвөлжөө орох замаа сайн мэдэж байна гэж таашаан өгүүлнэ.
—Костя! Фока Степанович өглөө яагаад явган ширэнгэ газардсан гэж ярьсан бэ? Ширэнгэ чинь амьгүй шүү дээ, газар дээр яаж хэвтэх билээ?
—Николка, чи буруу ярьж байна. Ширэнгэ чинь амьтай, ерөөсөө аль ч мод амьтай, тэр ч байтугай чулуу хүртэл амьтай. Нэг чулуу гал руу хийчихье л дээ, тэгвэл тэр чинь бяц хагараад шажигнаж шуугина. Ширэнгэ цас орохын өмнө заавал газардана, тэгээд хөнжлөөр хучих мэт цас түүнийг бүрхэж, мод өнтэй дулаан өвөлжөөд хавар болоход цасан дороос өндийж ирдэг юм. Гэтэл чи юу хэлнэ гэнэ ээ... хэмээснээ Костя Николкаг зөрөх вий гэж болгоомжилсон мэт яриагаа бушуухан өөрчилж,— Урцанд одоо сэрүүдээд байх боллоо, Аханя руу?шалавхан нүүж хүрэх хэрэгтэй, майхан, зуух энэ тэр маань тэнд бий юм чинь. Одоо майханд суухад арай дулаан, урц бол галынх нь утаанд шумуул тогтохгүй, зун л сайхан сууц гэв.
—Та нар чинь дээр үед майхан зуухгүй байхдаа яаж аж төрж байсан хэрэг вэ?
—Өвлийн урц цааны арьсан бүрээстэй, оройнх нь цоорхой жижигхэн байсан юм. Том гал түлнэ, гэхдээ л утаа нь нүд ухчих гээд базаахгүй л дээ!
Николка хязгааргүй тайгад хаягдсан, цасанд дараастай бяцхан урц, галаа тойрон суугаа бээрчихсэн улаан гартай, цааны арьсан дээлтэй малчдыг төсөөлөн бодоход гэнэтхэн өөрт нь хүйтэн оргиж бие нь агзганав.
Аханя дээр очицгоож баяр хөөр болов. Худяков тэр хоёр бүтэн жил идэх загасны борц базаасан төдийгүй хазаар, хударга, ачаа баглах нарийн сур мэтийг зөндөө хийжээ.
—За харчуул, сайн байна! Естой сайн байна! гэж Шумков мань хоёрыг магтав.
Аханя Эткилацаас гүйсэн цаануудыг тосож цуглуулаад хариулж байсанд л малчид юунаас ч илүү баярлажээ. Худяков тэр хоёрын цуглуулсан сүрэгт гурван зуугаад толгой цаа байв. Үүнийг эс харгалзан нийт сүргээс дахиад зуун тавь орчим дутлаа.
—Дөрвөн зуу дутууг бодвол ч бас яах вэ! Цаанууд хаачих вэ дээ, олохдоо л олно. Нисчихээгүй нь лав хэмээн малчид бие биеэ тайвшруулна.
—Мөр үлдээх нь мэдээжийн хэрэг. Ингээд цас орохоор олдоно оо, та нар гайгүй.
Цас шөнө дундаас орж эхлээд сэгхийлгүй хоёр хоног оров.
Алдсан цаагаа олж чадахгүй л байцгаав. Николка сүргээ бэлчээрт гаргаж, бөөндүүхэн өдөржин хариулна. Нөгөөдүүл нь эрэлд гараад үдэш орой болсон хойно өлсөж ядарсан, уруу царайтай амьтад урцандаа ирцгээнэ.
—Хаа очдог цаанууд байна аа? гэж Шумков алба юм шиг ганц асуултаа тодорхой эзэнгүй тавина.
—Естой чөтгөр мэдэх хэрэг! хэмээн малчдын хэн нэг нь түүнд хариулахад тэр даруй дор бүрээ шинэ шинэ таамаг хэлж гарна.
Ийм маргаанд оролцдоггүй Аханя нэг удаа баахан таамаг сонссоны эцэст Шумковт хандаж,
—Маргааш нүүх хэрэгтэй гэж бодож байна. Цаа хамаг хөвдөө талхалчихлаа, одоо турах тийшээ хандана. Туранхай цааг яаж тооллогын хашаа руу туух билээ? Яагаад туранхай цаа тушааж байна? гэж дарга загнана. Удахгүй цас их орно, тэгвэл яаж чаргандаа хүрэх вэ? Яаж түлээтэй болох вэ? Чи бригадын дарга хүн, олигтойхон бодож үз... гэв.
Ингэх нь өвгөний зөв билээ. Малчид хэлэлцэн зөвлөлдөөд ерөөсөө маргааш Варганчик руу чаргандаа явж, өвөлжөөндөө нүүхэд бэлтгэхээр шийдэцгээв.
—Алдуул цаануудыг тооллогын дараа эрцгээе гэж Шумков шийдвэрлэлээ.
Аханя Николка хоёрыг Варганчик руу чарганд явуулав. Хамгийн номхон цаануудаа барьж ачаалжээ. Хөлдсөн нуур, намгийг зоригтой гэтэлж, замдаа зогсолгүй түргэн нүүжээ. Тохой хэдийн мөстсөн боловч Аханя түүнийг чигээр гатлахаас эмээж, хөсгөө эрэг дагуу туув. Замын мөс зузаанаас гадна цас пүргэсэн учир цааны туурай халтирахгүй, тийм мөсөөр явахад таатай ажээ.
Маргаашийнх нь үдийн алдад Николка дээр дээрээс нь давхарлан хураасан чарганы тэвхийсэн барааг олж харав.
—Маргааш отог руу нүүсэн байна, өнөөдөр цаагаа амраасан хэрэгтэй. Хүзүүнд нь дөнгөө зүүгээд тавьчихъя. Тэр нь дээр, тун зальтай цаанууд шүү! Дөнгө зүүхгүй бол эд чинь сүрэг рүүгээ шууд зугтсан болно. Тэгвэл яаж чирэх вэ? Ингэх үү? хэмээн өвгөн цаагаа алдчихвал чаргаа яаж үүрэхийг дүрслэн үзүүлж инээд алдлаа.
Хоёр хүний жижигхэн майхныг дор нь босгов.
Үдийн хоолоо идсэний дараа Аханя чаргаа засах юм боллоо. Николка түүнд туслах гэтэл өвгөн болиулж,
—Манай өөрөө хийсэн болно. Чи явж орой хоол болгох ятуу алсан хэрэгтэй гэв.
Николка буугаа дуртайяа авч хүйлсний зах даган толгодын зүг одов.
Ширэнгэний бут цасанд дарагдаж, гагцхүү хаа нэгтэй одой хусны орой шүүр шиг сэрвийлцээд Варганчик танихын аргагүй болжээ. Тэнгис бараантан барайж, зөөлөн хэрнээ нэвт жиндүүлэх салхи их усны нүсэр давалгааг эрэгт мөхөөлдсөн мөс рүү цалгитал шавхарна.
Николка толгод дээр гарлаа. Энд нам гүм, тайван бөгөөд майхан нь эндээс өчүүхэн ногоон шоо шиг харагдана. Тэрээр нэг хамар даваад, хавар хажуу биеэр нь ятууны үүр элбэг байсан гүнзгий хавцал руу доошлов. Мэдээтэй буух завсар ямар нэг амьтны мөрөөр яваад байгаагаа төдөлгүй хөлөөрөө мэдэрчээ. Зогтусаад хавь орчноо хөлөөрөө сайтар тэмтэрч үзэв. Шинэ орсон цасанд дарагдаад ил харагдах юм огт үгүй ч гэсэн ямар нэг мөрөөр явж байна гэдэгт эргэлзэхгүй, мань эр толгойгоороо бинчин тавихад бэлэн байв. Мөрөөс хажуу ?ийш гишгэхэд хөл нь гүнзгий сэвсгэр цас руу орчихоод байхад мөр байгаа газар нь хөл дор овон товон хатуу юм мэдэгдэнэ. Заримдаа бөөгнөрч хөлдсөн цас хөлд өртөж хэрхийн бяцарна. Николка нааш цааш мурилзан явсаар нэлээд өргөн газраар тодорхой мөр байгааг төдөлгүй тогтоолоо. Гэтэл энэ нь аргалийн мөртэй ер төсгүй аж. Тэгээд ч энэ нутагт аргаль байх биш.
«Цааны мөртэй л тун адилхан юм... Байз! Үгүй үнэхээр цаа байвал яана? — Сонин бодол толгойд орж ирсэнд Николка баярлан зогтусав.— Бид эрээгүй газаргүй байдаг, гэтэл нөгөөдүүл чинь энд байх нь уу. Ээ, чөтгөр чамайг! Бригадаараа эрээд олж чадахгүй байсан, гэтэл би хөөгөөд очвол гэхээс Николкагийн дотор оволзож, халууцах шиг ч болохуйд хөвөнтэй хүрэмнийхээ дээд товчийг тайлаад дахин хөлөөрөө тэмтэрч үзэв.— Үгүй, энэ ч аргагүй л цаа даа, өөр юу байх билээ? Трактор л үүгээр явав гэж дээ...»
Николка уруудан гүйтэл тэр дорхноо мөрөө алдаж хөвсгөр цас руу орчихлоо. Нимгэхэн мөсөн дээгүүр явж байгаа хүн шиг хөлөөрөө байн байн цасан доогуур тэмтэрч үзэж удаавтар явах хэрэгтэй болов. Хавцлын нөгөө ар дээр цаанууд тархаж бэлчсэн нь илт. Олон цааны өргөн мөр тасарч, Николка ганц нэгээрээ явсан цааны мөртэй тааралдаж, түүнийгээ дорхноо алдчихаад байв. Аз болоход тэр ар нэг их өргөн биш байсан тул цаанууд төдөлгүй бөөгнөрөөд зам татуулан явжээ.
Николка алсын уулсын хөхрөх сэрвээ рүү хэвийж яваа час улаан нарыг сэтгэл түгшин харахдаа «Энэ нурууны цаана ч буга заавал тогтоно доо, тэнд хөвд ихтэй юм чинь» хэмээн өөрийгөө урамшуулж явав.
Гэтэл нурууны цаана буга байсангүй, гэхдээ шинэхэн мөр байхыг үзвэл энд цаа удаан бэлчээрлэсэн нь илт, хаа сайгүй цас малтаж хөвдний тасархай хаялсан байх ажээ.
Нар жаргалаа. Шохойн чулуу шиг цайвар тэнгэр дээрээс нь бэх асгаж байгаа юм шиг түргэн зуур бараантаад ирэв.
Николка эргэлзэсхийн хэсэгхэн зогссоноо дараачийн хавцлаас цаагаа олох байх гэж горьдоод цааш шогшив. Гэтэл бас тэр хавцалд цааны мөрөөс өөр юм байсангүй.


Top
   
PostPosted: Jun.04.14 11:33 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Хүлхэж хүлхчихсэн мөсөн чихэр гэлтэй тув тунгалаг хавирган сар дүнсийн бараантах толгодын дээр хөдөлгөөнгүй ёлтойж, чангахан хашгирах буюу хүчтэйхэн дэвсчихвэл тэртээ өндрөөс энэ хөлдүү газар луу ойчиж бут үсрэх вий гэмээр, тэгж гэмээ нь үүрдийн хүйтэн, мөнхийн харанхуй эхлэх мэт санагдана...
Мөр бүдэг бадагхан таамаг төдийхөн мэдэгдэнэ.
Николка тэгсхийгээд өлсөж ядарснаа анзаарч ор ганцаар арчаагүй хөөрхий яваагаа мэдрэв... Тэгмэгц муухай айдас эзэмдээд авах нь тэр. Оюун ухаанаараа буцах хэрэгтэйг мэдэвч хөл нь мөр даган алхсаар. Тийнхүү мань эр айх ядрахыг тэвчин, элдэв золгүй юм бодохгүйг хичээн цааш явлаа. Ингэж яваа нь тэнэг хэрэг, отог руугаа буцаж очиж шинэ хүч сэлбээд, нэгэнт мөрийг нь олсон юм чинь маргааш идэх юм энэ тэр авч, эрэлдээ дахин гарсан нь дээр гэдгийг Николка ухаарч байсан нь мэдээж. Гэвч тэгж олох юм бол үнэ цэнэ байхгүй болно. Уул нь мань эр хожим өөрийнхөө тухай байн байн яриулж байхсан гэхээс цаагаа олоод огт санаандгүй байхад нь гэв гэнэтхэн туугаад хүрэхсэн гэж үнэнхүү хүсжээ.
«За гайгүй ээ, одоо жаахан яваад тэр нэг гүвээний цаана заавал гүйцнэ... хэмээн Николка өөртөө тулган анана.— Гэтэл гүйцэхгүй бол яана? гэж бодмогц дагжин агзганаснаа орчноо түгшин харж,— Гүйцэхгүй бол гал түлээд л өглөө болтол сууна даа, өглөө Аханя хүрээд ирнэ. Гэтэл түүдэг яаж асаахсан билээ? Энд чинь мод түлээний юм даан ч байхгүй, хад хөвд хоёр л байна. Тэгвэл галгүй аяа олно доо, цааг хөөж олоод нэгийг нь алж, цадталаа элэг иднэ, арьсыг нь өвчөөд нөмөрчихөд дулаахан байхгүй яах вэ» гэж элдвийг эргэцүүлэн бодсоор ядарсандаа гуйван, өлсөж цангахын эрхэнд гашуун шүлсээ залгин цааны мөрөөр гэлдрэхэд цас руу шургаж ороод нам унтмаар санагдана.
Чандруутан хөвхөртөх халцгай уулс эргэн тойронд өширхөх мэт сэрвийлцэн дүнсийж, сар хүртэл хэн нэгний өширхсөн гонзгой царай шиг санагдана. Гэнэтхэн дэргэд нь нэг юм тас няс гээд явчихлаа. Николка овсхийтэл цочиж, суун тусахуйд уушиг зүрх нь амаар нь гарах холгүй оволзов. Нам гүм. Нэг хоёр минут хэртэйн дараа нэлээд зайтай газар аймаар тавлан хөхрөх шиг болов.
— Өө, чөтгөр чамайг! хэмээн Николка тайвшран санаа алдаад босов. Тэрээр юу ингэж аймаар муухай дуугардгийг мэдэх болсон билээ. Ятуу газар буухдаа ийнхүү чарладаг юм.
Николка өөрийгөө дооглон чамласнаа балархай мөр- нүүдийг бүлтийтлээ ширтсээр цааш хөдлөв. Саяынхаа айсанд балмагдан нэг хэсэгтээ өлөрхөж, ядарч яваагаа мартзанажээ. Гэвч тэгсхийгээд өлсөж, ядарснаа дахин мэдрэв. Хөл нь бүдэрч эхэллээ. Ард нь газар дор модон дохиураар хэнгэрэг дэлцэх мэт «Бумм! Бумм!» гэх хачин дуу гарахад хэд хэдэн удаа зогтуслаа. Хэдэн минутын дараа дахиад л «Бумм! Бумм!» гэх авиа сонсдоно.
Николка түүнийг эс хайхран «Юу л байв гэж» хэмээн бодов. Ер нь хөндлөнгийн юм бодох гэхээс залхуу нь хүрэх тул цааны бүдэгхэн сааралтах мөрийг алдчих вий, өөрөө уначих вий гэхээс өөр бусдыг юман чинээ бодохгүй явснаараа л яваад байв. Хөл дор нь одоо бөмбөг тэсэрлээ ч гэсэн мань хүн сэрдхийхээ өнгөрсөн. Юм идэхсэн гэхээ хэдийн больж зүгээр л ходоодон дотор нь нэг юм түлж, хөхөөд байх шиг ажээ. Ийнхүү түлээд байгаад дарж намдаах гэж байн байн цас шүүрч жаахан жаахнаар нь залгиж явав.
Тэрээр шөнө дунд цаагаа гүйцлээ. Сүрэг цаа нь түүнээс үргэн хуйларч, ар хажуугаар давхилдсаар бөөгнөрөн хуй- ларна.Николка зориуд чанга чанга ханиалган, өөртэйгөө ярьж, тайршруулан исгэрч чимээ өгөв. Цаанууд араатан бус хүн байгааг мэдмэгц номхрон тайвширч дахиад тархан бэлчиж эхлэв. Николка цаад талд нь гараад цаагаа эмхлэн, ирсэн мөрөөр нь майхны зүг буцаан туулаа. Хэл нь мод оргиод, хашгирч, исгэчих тамир ч байсангүй. Гэхдээ цаанууд мөрөөрөө ороод тэнгисийн зүг уриалгахан шогшицгоосон тул хашгираад байхын ч шаардлагагүй ажээ.
Харанхуй дотроос гагцхүү цааны хөлийн төвөргөөн л сонсдоно. Заримдаа чимээ тасрах нь цаанууд зогсосхийн хүн араас нь явж байна уу, үгүй юү гэдгийг чагнадаг бололтой. Явж байгааг нь мэдмэгц харанхуй руу цаашлан одоцгооно.
Николка сар толгодын цаагуур орсныг ч анзаараагүй ажээ. Гэвч сүргийн унсэн саарал мөр өргөн зурвасаар зурайх тул нүдээ аниад явсан ч одоо энэ мөрөөс төөрөхийн аргагүй юм. Харин цааны хөлд няцарсан цас элс шиг нураад хөл лагалдан явахад тун бэрх аж. Тэрээр байн байн явган сууж амсхийнэ. Гэтэл тэгсхийгээд сууж, босох ч тамир тасарсанд тэрээр зогсчих вий хэмээн эмээж, цааныхаа мөрөөр үлгэн салган сажилсаар. Нэг зууралдсан харанхуй юман дотор хөвж яваа мэт бодогдож, хэрэв зогсчихвол тэр даруй аалзны торонд орс?н ялаа мэт тэндээ зоогдон, энэ жихүүн анир чимээгүйд, энэ анивчих хүйтэн оддын доор үүрд үлдчих гээд байх шиг. Цаа алж, хэвлийг нь хагалаад, элгийг нь гарган ирж, цасанд өнхрүүлээд идэх хүсэл төрнө. Гэвч цаанууд тээр өмнө, тэнгис рүү давхиж явна, эсвэл бүр нөгөө тийшээгээ ч давхиж яваа юм билүү, чухамдаа мань хүнд энэ огт падгүй, гагцхүү өглөө болтол хөл дээрээ тэсээд байхсан, тэгвэл өглөө болсон хойно Аханя хайгаад олоод авна.
Тэрээр үүр цайтал тэсэж, үүрээр нэг нуруун дээрээс тэнгис, Варганчикийн цагаан зурвас хоёрыг олж харжээ. Цаанууд нь майхны зүг будаа шиг тархан уруудаж, уулын хажуу өөд Николкагийн мөрөөр тамиргүй давжаа өвгөн дарвайтал инээмсэглэсээр түргэн мацаж явна...
Николка хатсан уруулаа долоож, дотор уужран санаа алдав.
Майханд ер бусын тухлаг дулаахан ажээ. Николкаг мах идэж, цай уух хооронд өвгөн зэрэгцэж суугаад бахархан ярьж гарав.
—Манай өчигдөр шөнө буудсан, хамаг сумаа дуусгасан, танай төөрсөн гэж бодсон. Манай шөнөжин унтаагүй чамайг хүлээсэн. Дөнгөж гэгээ оронгуут, чиний мөрийг олоод гүвээ өгсөн явсан, тэгсэн чинь олон цаа үзсэн. Чамайг ч үзсэн, тэгээд бөөн баяр болсон! Зөндөө цаа! Одоо манай сүрэг бүрэн бүтэн болно. Окси! Колья, чи ёстой эр хүн! Жинхэнэ малчин!..
Николкагийн нүд анилдан, өвгөний үг алсаас сонсдох мэт дуулдаж, толгойг таатай мансууруулан бүүвэйлэх амой...
—Унт, Колья. Унт. Маргааш нүүцгээнэ, би явж чаргаа янзалъя. Цаагаа харъя.
Николка хөнжилдөө орж, тэр дороо нойрсов.
Аханя Николкагийн нэвт хөлөрсөн сөөхийг өөриймсөг эргүүлж, дээвэрт сэврээхээр өлгөжээ. Явахынхаа өмнө унтаж байгаа хөвгүүнийг бодлогошрон харав. «Шаргуу хүү дээ, мөрийг орхичихсонгүй шүү. Гэхдээ манай энд ч түүнд бэрх байна, хэцүү, Даанч юугаар туслахсан билээ дээ? Тайгад хэнд ч болов хэцүү, дорой нь яваад л өгнө, хүчтэй нь үлдэнэ, тийм л байсан, тийм л байх болно, өөрөөр байж таарахгүй. Хэчнээн залуус манай бригадад орж, гарав даа! Цөмөөрөө л ганц жил болоод яваад өгцгөөсөн. Хөнгөн амьдраад сурчихаж. Хөгш?үүлийг үхээд өгөхөөр хэн энэ сүргийг хариулж маллах вэ? Костя юу? Энэ орос хүү юү? Тэгвэл ч сайнсан. Ухаалаг, шаргуу, тэнхээтэй хүн болно, бас өвгөдийг хүндэлнэ. Сайн малчин болж мэдэх хүү. Гэвч оросыг албадаж цаа маллуулна гэж байх уу? Би нартад өдий жил аж төрөхдөө орос цаачин өнөө хүртэл үзээгүй, энэ ч удахгүй яваад өгөх биз дээ. Үгүй, дасчих ч юм билүү, хэн мэдэх вэ? Одоо цагт чинь хамаг юм.холилдож хутгалдаж гүйцжээ, цөмөөрөө номтой, цөмөөрөө тушаана, хаашаа ч юм бэ харайлдаад л, хашгиралдаад л, шуугианаас их юм байхгүй, гэтэл цаа маллах хүн байдаггүй!» Өвгөн урт санаа алдсанаа Николкагийн толгой дээр бөөгнөрсөн дэрийг засаж дахин нэг санаа алдаад майхнаас гарав.
Маргааш нь Аханя хорин чаргатай хөсгөө хөтөлж, Николка олсон цаагаа араас нь туулаа. Орой болохын үес цаанууд сүргийн үнэр авч хөсгөө гүйцэж түрүүлээд, төдөлгүй өндөр цагаан толгодын цаад руу далд орцгоов. Николка өвгөнөөс хөсгийн хагасыг авлаа. Үдшийн бүрийгээр отог руу ирцгээв. Майхнаас гарч ирсэн малчид чарга хөсгийг буулгалцаж, хөллөгөөний залуу цаануудын хүзүүнд урьдаас бэлтгэсэн дөнгөө зүүцгээв. «Тэгвэл маргааш нүүцгээх нь» хэмээн Николка таамаглажээ.
Оройжингоо Николкаг магтацгаажээ. Аханя цааг яаж олсон тухай дахин дахин ярихад цаадуул нь анхааралтай чагнан, толгой сэгсрэн гайхацгааж, өвгөний яриаг бахардаж зөвшиж, Николкаг дал мөр, нуруу цээжээр нь алгадан, түүн рүү сав л хийвэл инээмсэглэн харцгаах бүрийд мань хүн огт тоосон шинжгүй байхыг хичээн байвч дотроо магнай хагартал баярлан, хэлж баршгүй бардам, хэрхэндээ аз жаргалтай байсан бүлгээ.
—За, ах дүү нар минь, одоо бид нар махаа нэгдүгээр зэргээр тушаахаар цаагаа олигтойхон бордчих юмсан. Тэглээ бол ч бид нэгдүгээр байр эзэлж, алдар хүндлэлийг хүртэнэ дээ хэмээн Шумков мөрөөсөн өгүүлэв.
—Одоо хичээцгээлгүй яах вэ гэж Фока Степанович түүнийг тайвшруулав. Костя,
—Цаагаа Исыгчан руу оторлох хэрэгтэй гээд Аханя руу асуусан царайтай харав.
Аханя толгой дохилоо. Костя урамшин зоригжиж,
—Исыгчаны хөвд өд л гэсэн үг, бас элбэгийг нь яана, цаа арав хоноход л цадталаа идэж, хав загас шиг түхийчихнэ, намуухан байгальтай, түлээ мод олдоно, загас барьж болно, ёстой сайхан нутаг! гэв.
—Нинкатанжэд бас муу ч үгүй, гэхдээ тийшлэхэд бидэнд зам муруйх юм, ер нь Костягийн зөв шүү, Исыгчанд дээр гэж Фока Степанович өгүүлэв.
Маргааш хэрхэх тухай бүх асуудлыг шийдчихээд Костя, Худяков, Фока Степанович гурав өөрийнхөө майхан руу явцгаалаа.
Лаагаа унтрааж, цөм нам тайван болсон хоино Николкатай зэрэгцэн хэвтсэн Хабаров хөнжлөөсөө толгойгоо цухуйлгаж байгаад,
—Амьдаа, аан гэж бай! Тооллогын дараа чамайг дагалдангаас жинхэнэ малчин болгох асуудлыг хамтралын захиргаанд тавихаар манайхан өнөөдөр шийдсэн, тэгэхлээр эрчээ саалгүй мэрийгээд байж үзээрэй... гэж аяархан шивнэв.
Николка чихэндээ итгэсэнгүй, буруу дуулсан эсэхээ мэдэх санаатай хөнжлөөсөө цухуйв. Гэтэл Хабаров хэдийн хөнжилдөө шургажээ.
Тэрээр баярласандаа болоод нойр нь мөд хүрдэггуй, хөрвөөн хэвтэе. Малчны зэрэгт ийм түргэн шилжүүлдэггүй, сар бүрий далан таван рублийн цалин авч дагалдангаар гурван жил явах шаардлагатай гэдгийг Николка мэдэх билээ. Чухам иймэрхүү баримжаа тогтоож байсан. Одоо бүр учраа олохоо болив. Малчдын сайхь шийдвэр эсвэл алдаа, эсвэл хоосон амлалт шиг санагдана. Гэвч малчид амныхаа зоргоор бурдаггүйг мань хүн мэднэ, тэгэхлээр өөрийг нь ямар ч атугай малчин болгохоор шийдсэн байж таарах нь, чухам энэ л гайхалтай бай?аа. «Миний малчин ч гайгүй байна даа? Бугуйл ч олигтойхон хаяж чадахгүй, этэр зарь хоёрыг арайхийж ялгана» гэж бодсоноо Хабаровын «Николка, чи бол одоо малчдын хувьд оосортой нохой л гэсэн үг, хааш нь л явуулна, тийшээ л шогшино. Чи хараахан сэтгэж чадахгүй байна. Ямар ч ажил дээр сэтгэх шаардлагатай, гэхдээ зарим нэг мэргэжилд дадлага илүү үүрэгтэй байх нь бий, харин бидний мэргэжилд түуний үүрэг бага. Жинхэнэ сэтгэдэг малчин болтол чи яагаа ч үгүй байна» гэж хэлснийг санав.
«Нээрэн, Хабаровын хэлдэг үнэн. Би малчин болтол их зай байна. Хэдэн цаа олоод хөөж ирсэн төдийд л намайг малчин болгож байна гэж үү? Үгүй ээ, өөр л нэг учир байх шиг байна».
Николка өөрийгөө зүхэж нэг үзэж, магтаж нэг үзэж. Тэгсний эцэст ямар ч байсан бай, ухаанаараа биш юм гэхэд хичээл зүтгэлээрээ малчин болох гавьяатай болсон гэж шийджээ. Тэрээр бусдын адил чадлынхаа хэрээр ажиллаж байгаа, тэгэхлээр бусадтай адилхан л албан тушаалд байх ёстой. Мөнгөний тухайд мань хүн одоо хэр бодсонгүй, туүнд ер нь мөнгө бол юу. ч биш, түүгээр яах сан билээ? Харин шинэ карабинтай болох юм бол ёстой догь!
«Тооллогын дараа шинэ карабин өг гэж шаардъя. Малчинд карабин тавьж өгөх ёстой, тийм учраас ёсоор нь болгог...» гэж дотроо шийдэв. Энэ бодолдоо санаа нь тайвширч, тийнхүү сэтгэл нь амраад унтаад өгчээ.
Нүүснийхээ гурав дахь хоног дээр Исыгчанд хүрцгээв.
Нэг захаасаа нөгөө зах нь харагдах хар модны жижигхэн төгөлд майхнаа барьцгаажээ.
—Исыгчан гэж юу гэсэн үг вэ? гэж Николка Хабаровоос асуув.
—Исыгчан гэж бага шиг ой. Ер нь «чан» гэдэг дагавар манай хэлэнд үгийг багасгасан утгатай болгодог юм.
Голын хөвөөнд хоёр майхантай зэрэгцээ дөрвөн өндөр хожуул дээр дээврийг нь зодгоор хучсан дүнзэн пин байна. Пингийн шалны голд дөрвөлжин нүх харлана. Пингийн хажуугийн хар модыг түшүүлсэн урт шатаар тэр нүх рүү орж болох ажээ. Шатгүй бол уг нүх рүү баавгай, нохой зээхний аль нь ч орж чадахгүй. Пин дотор эдэлгээнээс гарсан эрвээлж, сурны тасархайнууд, оготно мэрсэн сэтгүүлүүд, лааны өадөснүүд, ямар нэгэн хүснэгт маягтууд, чийг авсан үрлэн эм, йодтой жижигхэн шилнүүд, шилтэй навшийн спирт, ашиглаагүй баахан ?амууны харандаанууд энэ тэр хөглөрчээ.
Энэ пин тавин жилийн өмнө ч ийм л хуучирсан сав байсан гэж Аханя Николкад хэлсэн ажээ. Өнгөрсөн хугацаанд малчид зөвхөн дээврийг нь хоёрхон удаа сольжээ. Ийм пин тайгад арваад бий бөгөөд малчид тэр болгонд илүу эд юмс, хүнсээ хадгалж орхино. Энэ удаа ч малчид пинд илүүдэл давс, ачааны эрвээлж, хуучин сэтгүүл мэтийг орхиж, нэг шуудай гурил оготноос зайдуу хэмээн пингийн дээврээс дүужилсэн ажээ.
Муусайн ширэнгэний модыг хэмнэж, цай буцалгах, хоол болгох хэмжээгээр гал түлж тундрт олон сар болсны дараа энэ ойн төгөл ёстой жаргалын орон шиг санагдана. Зөөхөө л залхуурдаггүй юм бол энд түлээ шиг элбэг юмгүй.
Ойн нэг талаас гүнзгий гүнзгий хавцалтай өндөр толгод шахаж, нөгөө талд нь нарийхан боловч гүн устай, жигтэйхэн мушгиралдаж тахиралдсаар тохойд очдог олон жижиг гол хэрчсэн намагтай өргөн хөндий байна. Түрлэгийн үед тэнгисийн ус гол горхийг өгсдөг учир адгийнх нь мөс эрэг рүүгээ нэг огшин овойж, ус татах үед ногоон туяатай саарал лаг шавар дээр нэг доошлон суух ажээ.
Энэ голуудыг малчид куйло гэнэ. Куйлод гүнзгий гүнзгий цээл байх бөгөөд тэдгээрт тулбага, чөрх загас ирж өвөлжинө.
Малчид бүр анхныхаа орой л загас үнэмшимгүй их барьдаг тухай ярьж Николкагийн хорхойг асаажээ. Костя ярихдаа төдийд тэр газраас барьсан хэмээн байн байн барьсан загасныхаа хэмжээг үзүүлэн гараа алдална. Николка үнэмшихгүй янзтай байвал тэр даруй малчдын дундаас аль нэгийг нь гэрчид татна.
Юм тусгах нь амархан Николка энэ үлгэр шиг ярианы дараа шөнөжингөө загасны том сүүл зүүдэлж хоножээ. Тэр сүүлнүүд яг хамар дор нь дайвлан мань хүн гараараа барьж аваад байна. Гэвч нөгөө сүүл нь сүүдэр шиг гарт өртөхгүй гулгаж алга болно.
Николка энэ мэт ярианд аль хэдийн ханаад гагцхүү загасчлахаа яаравчлан байвч Костя,
—Эрт байна. Мөс цэвэрхэн шил шиг тунгалаг учраас загас хамаг юмыг харж байгаа, халбагыг үмхэхгүй. Цасны дараа л явах хэрэгтэй. Тэр үед л барьж болно, одоо бол ямар ч ашиггүй гэж ятгаад болдоггүй.
—Цас бүхэл бүтэн сар орохгүй бол яах вэ? гэж Николка цөхрөнгөө барж асуухад Костя тоосон царайгүй,
—Орохгүй бол тэр л биз. Загасчлахгүй аргаа олцгооно доо гэв.
Гэтэл тэр орой нь Аханя сэтгэл зовнисон байртай,
—Удахгүй шуурга тавина гэж бодож байна. Сүргээ гүн жалга руу тууж оруулах хэрэгтэй гэж Шумковт хэлжээ.
Шумков ч зөвшөөрч толгой дохив.
Малчид маргааш нь салхины нөөлөгтэй нэг хонхорт сүргээ тууж оруулжээ. Оройжингоо түлээ хөрөөдөж хагалан, зэрэглэж хураалаа.
Тод өнгөөр солонгорон титэмлэсэн сар хуучин янзаараа хурц гэрэлтэж, тэнгэр бүртийх ч үүлгүй цэв цэлмэг байв.
«Шуурга гэж нэг юм зохиоцгоочихлоо» хэмээн Николка өөрийн эрхгүй бодож гутлынхаа үртсийг гүвэв.
Малчид оройн хоолоо хүлээзнэн майхандаа сууцгааж байхад Аханя гадуур тойрон холхиж, энд тэнд хэвтээ зүйлсээс цасанд дарагдчих вий гэж бодсон юмаа эмхэлж чарган дээр хураасаар.
Шөнө дунд өнгөрсөн хойно шуурга нүдэж гарлаа. Салхи шуугин, сайтар татаж уясан майхан дэржигнэн дэрвэж, хаа ч юм бэ, нэг юм пид падхийн хяхтнаж, Аханя бүгшин ханиалгаж байхыг Николка нойрон дундаа сонсжээ. Босгоны цаахан ноход аяархан гянана.
Малчид өдөржингөө шуурга улихыг чагнаж, өөрснийхөө нандин бодолд автаж хөнжилдөө хэвтэцгээнэ. Ядарч алжаасан биед амралт хэрэгтэй, тэр амралт нь хүрээд ирэх нь энэ. Майхнаас ганц хоёрхон минутаар л гарвал гарна. Салхи авч шидчих гээд бэрх, бас ширүүн цас нүүр тас ороолгоно, уулга алдмаар.
Орой нь Аханя Шумков хоёр Фока Степановичийнд хөзөр тоглохоор явлаа. Хабаров Николка хоёр өөр өөрийнхөө ажлыг оролдохоор үлдэцгээв.
Николка өдрийн тэмдэглэлээ бичиж дараа нь эвен үг цээжилж эхлэв. Тэрээр,
—Орлауун хэмээн сунжруулан өгүүлнэ.
—«Орлауун» биш ээ, «орлаун» хэмээн Хабаров но- моо уншихаа больж түүнд заана,— «А» дээр өргөлт нь байна. «Эр» «эль» хоёр үсгийг хэлээрээ долоож байгаа мэт хэлэх хэрэгтэй, тэгвэл «эр» ч биш, «эль» ч биш, нэг саармаг авиа гарна. За, сонсож бай: «ор лаун». За дуурайгаад хэл дээ.
Николка дуурайна. Хабаров болж байна гэх шиг толгой дохиод номоо үргэлжлүүлэн уншина. Цаадах нь нэг үг зөв дуудаж сурчихаад дараачийнхаа үгэнд орно.
Хабаров номоо цааш нь тавиад ийн өгүүлэв.
—За амьдаа минь, аан гэж бай. Ийм аргаар чи манай хэлийг сурахгүй гэж би бодож байна. Саланга үг цээжлэх төдийгүй, бүхэл бүтэн өгүүлбэрээр нь цээжлэх хэрэгтэй. Тэгвэл сурахад ч сонирхолтой, тогтооход ч баттай болно. Аль вэ, тэгээд үзье. За, чи жишээ нь «Маргааш маш хүчтэй шуурга тавина» гэж хэлэх санаатай байна гэж саная. Тэгвэл манай хэлээр «Тыминах один хокан эгден хунгэ» гэж хэлнэ. Тогтоов уу? За, давтаад хэл дээ.
Николка дор нь тогтоож, зөв дуудна. Хабаровт ч багшлах таатай санагджээ. Тэрээр дуртайяа зааж, Николкагаар бүх шинэ үг, шинэ өгүүлбэрийг бичүүлж, дуудан уншуулна.
Хянгараар тугалын арьс халимлаж суугаа Улита тэр хоёрын яриаг чагнан байн байн сонирхон харах бөгөөд Николка аль нэг үгийг буруу дуудвал аяархан инээн байна.
—За яах вэ, Николка, өнөөдөр ингээд гүйцье, чамд дөрөв хасах тавилаа.
—Медалиар шагнасан нь дээр байлгүй.
—Цагаа болохоор медаль ч авна гайгүй, харин урьдаар Тахирын буюу Махирын одон л авах байхаа даа.
—Тэр чинь ямар одон билээ? гэж Николка гайхаснаа гэнэтхэн магнай руугаа алгадан,— Чи намайг мөн хөөрхөн дөнгөв өө, хөөрхөн... хэмээн инээд алдав.
Гэвч Хабаровт тоглоом тохуу хийлцэх сонирхол огт байсангүй. Тэрээр номуудаа чемодандаа хийчихээд, эвхсэн хөнжлөө нуруулдан налж, толгойгоо салаавчлан өөрийнхөө бодолд автав.
Шуурга тогтдоггүй.
Николка майхны хүйтэн бэрзээнтэд хацраа наагаад «Гадаа цасан шуурга тавьж, хүйтэн жавар хайрч байхад бид нар энд дан цамцтай сууж байдаг хачин юм шүү, орчлонгоос хана тусгаарлаж байгаа бол ч бас яая гэх вэ, гэтэл нимгэхэн дан даавуу байдаг. Хачин юм. Гэвч нөгөө талаас нь бодвол энэ жаргал дуртай хоромд л сүйрч болно, одоо ингээд л майхан тасарч агаарт хөөрлөө гэхэд тэр даруй бид мөн ч хөөрхий болно доо...» гэхчлэн бодож хэвтэв.
Тэгтэл ч майхны хажууд хөлийн чимээ гарсан нь Аханя Шумков хоёр айлаас буцаж ирж буй нь тэр ажээ. Бөөн цас болчихсон, нүүр нь нойтон Аханя эхлээд орж ирэв.
Тэгээд алгаараа нойтон нүүрээ арчих зуур,Хокан эгден хунгэ! Аравхан алхаад ирэхэд л хамаг юм шал норчихлоо гэж өгүулэв.
—Аль вэ, юу гэж хэлээд орхив, орчуулчих гэж Хабаров Николкад хэлэв.
—Маш хүчтэй шуурга гэж хэллээ.
—Тийм, тийм, жүйтэй хэмээн өвгөн сайшаан толгой дохилоо.
Улита тавганд шөл аягалах зуур Аханя Шумков хоёрт тэр хоёрын эзгүйд Николка яаж эвенээр ярих гэж оролдсон тухай инээдтэй ярина. Николка тэр хооронд урцны эзэгтэйн яриаг анхааралтай чагнан, зарим нэг хэзээний танил үг тааралдан буйд баясан суух бүлгээ.
Шуурга дөрөв дэх өдөр дээрээ намдлаа.
Малчид сүргээ эргэхээр явцгаав. Цаа нь нөгөө л хонхортоо байцгааж байна. Цөөхөн буга залхуурсан янзтай хөвд малтан, олонх нь хэвтэцгээнэ.


Top
   
PostPosted: Jun.04.14 11:34 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
—Цаанууд маань шуургалж байна гэж Костя өгүүлжээ.
Маргааш нь салхи бараг тогтож, харин цас малгайлан орж эхэллээ. Костя загасчлах санал гаргав. Николка түүнийг тоглож байна гэж бодсон чинь малчид тэр даруй босоцгоон загасанд явахаар бэлтгэж гарлаа. Аханя нууц цүнхнээсээ хүслэнт хоёр халбага гаргаж Николка руу сарвайв.
Тэр нь их хачин халбага ажээ. Ердийн хадаасаар дэгээ хийж, түүнийгээ сумны гуулин хонгионд шургуулан, хонгиогоо хавтгайлж, хадаасны тавнаас нарийхан боодлын утас уясан аж.
Николка дооглуулах хэрэг болох вий хэмээн халбагыг итгэлгүйхэн авсан боловч Костя Хабаров хоёрын гарт мөн л тийм хэрэгсэл байхыг үзэв. Хабаров дэгээний үзүүрийг хуурайгаар яаран хурцалж байна.
Малчид хувцаслан явахад бэлэн болмогц Улита гурван тааран тампуу босго руу хаяв. Нэгийг нь Костя аваад гарахад Хабаров мөн тэгэв. Николка учраа сайн олохгүй шуудайн дээр зогсозножээ. Энэ бүхэн мань хүнээр л тоглоом хийгээд байх шиг санагдана. Гэтэл малчид хэдийн гарч одсон, Улита мань хүнийг асуух мэт харах ажээ.
Төвийн куйло энэ өдрүүдэд дангинатал хадаалж, цасанд хучигджээ. Костя малчдыг дагуулан энэ куйлогийн ой тойнд оромгүй махирлан мушгиралдсан тохойнуудыг огтлон баахан уруудав. Эргэн тойрон харанхуй цас. Николка бүр толгой эргэж гүйцээд отог аль талд байгаагаа ч мэдэхээ больжээ. Гэвч Костя итгэлтэй цаашлан явж буйд мань хүн тайвшрахын хамт «Энэ нүцгэн хөндий, энэ тоо томшгүй олон тохойд Костя яаж баримжаалж байна аа?» хэмээн мэл гайхна.
Тэгж тэгж Костя хутгаа хуйнаас нь гаргаж цооног цоолж эхлэв.
Хабаров Николка хоёрыг боломжийн газар сонгож, тэгээд нэг нэг цооног оролдож байхад Костя хоёрыг цоолчихоод дэргэд нь явган сууж мөн хоёр дэгээгээр барьж эхэллээ. Гэтэл Хабаров ч нүхээ цоолчихоод халбагаа хийчихлээ, харин Николка албадуулсан мэт мөс рүү дурамжхан тогшилж байна. Тэрээр энэ болхи дэгээнүүдийн тухайд нэг доогтой юм хэлмээр санагдаж, Костяг харан харан байна. Тэгтэл ч Костя зөв талынхаа дэгээг цочирхон далласнаа зүүн талынхыгаа орхиж, нөгөөхөө түргэн гэгч нь илт хүчлэн татаж гарав.
«Энэ юу чангаагаад байна аа?» хэмээн Николка сониучирхан нам боллоо. Нэг хоёр хором өнгөрөхөд цооногийн амсар дээр ус бургилан, дэлэм хэрийн урт том загас амаа ангалзан гулдганаад мөсөн дээр шалхийн ойчих нь тэр. Жинхэнэ загас! Николка гайхсандаа бүр таг хөшчихжээ. Тэгснээ цооногоо бушуухан балбаж гүйцээгээд чичигнэсэн гараар дэгээгээ ус руу хийж, халбагыг бачимдан гялалзуулах зуур Костяг байн байн харна.
Хабаров Костягийнхаас жижгэвтэр ч гэсэн нэг тулбага барьчихав. Костя том багаараа анхныхтайгаа адилхан нэгийг мөсөн дээр гаргаж хаялаа. Минутын дараа гурав дахь загас Костягийн цооногийн хажууд тийчилж байв.
Тэрээр, загасаа өшиглөн зайлуулж,
—Өө балиар! Золтой л дэгээ тэнийлгэчихсэнгүй хэмээн зориуд уцаарлаж өгүүлэв.
Николка том том цоохор тулбага байн байн мөсөн дээр гаргаж хаялж байгаа нөхдөө атаархан харна. Мань эрийн дэгээ гурван ч удаа нэг юманд тээглэх шиг болсноо тэр дорхноо мултарчихаад байв.
—Яав, Николка, алдчихав уу? хэмээн Хабаров дооглонгуй асуухад Николка харамсахдаа,
—Ерөөсөө үмхэхгүй байна. Муу газар юм уу, эсбэл найгүй дэгээ таарч гэж уйлах шахан гоморхов.
—Тэгвэл байраа сольё. Бас миний дэгээг авсан ч болно, би чинийхээр үзье гэж Костя санал болгов.
Дэгээгээ солиод за одоо ч нэг юм болох вий хэмээн Ннколка сэргээд ирлээ. Тэгээд Костягийн цооног дээр эвлэж тухалж байх хооронд цаадах нь таван зуун грамм хэртэй чөрх дэгээдээд гаргачихав. Минутын дараа бас нэг мундаг тулбага татаж гаргасанд Хабаров хүртэл гэсэлгүй атаархан толгой сэгсэрч, өөрийнхөө халбагыг дэндүү түргэн гялалзуулах нь тэр.
Чиний халбага ч сайхан эд байна шүү хэмээн Костя үнэн санаанаасаа магтахад Хабаров бас нэг загас татаж гаргах зуур,
—Мэдээжийн хэрэг, өвгөн муу юм өгөхгүй л дээ гэв.
Энэ ч бүр дэндлээ! Николка бухимдаж эхлэв. Түүний
дотор гэдэг пор пор буцалж байгаа халуун тогоо л гэсэн үг. Уйлж бахираад, мөс дэвсэлж, дэгээгээ хугалж хаячихаад яваад өгөхөд бэлэн байв. «Дахиад жаахан сууя, тэгээд болохгүй бол ор тас болих минь! Костя зальтай этгээд, энэ хавийн цооногийн бүх загасыг барьчихлаа...»
Костя марсайтал инээмсэглэсээр түүн дээр хүрч ирэв.
—Аль вэ, халбага яаж хөдөлгөж байгаагаа үзүүл дээ. За, тэгнэ ээ тэр! Ийм маягаар чи зуун жил болсон ч ганц загас барихгүй гээд Костя Николкагаас дэгээг нь авч зөөлхөн эргүүлэх аясаар хөдөлгөж, зөвхөн гарынхаа бугуйн хөдөлгөөнөөр өргөж буулгаж үзүүлээд,— Яадгийг ойлгов уу? Хэт өндөр өргөх хэрэггүй, бас битгий татгануул. Зөөлхөн ажилла хэмээв.
Николка үзлээ.
—Арай зугуухан, бүр зугуухан үз, заримдаа загас хөвөөд гарч ирж байгаа мэт дээш нь өргөж бай.
Дэгээ нь нэг юманд тээглэх шиг болохыг Николка мэдрэв. Хормын төдийд нам болсноо дэгээнд нь загас орсныг гэнэт ухаарч хүчтэй угз татсанаа оосроо түргэн гэгч нь хүвж татлаа. «Бушуухан! Бушуухан! Бушуухан!» хэмээн мань хүн чаргуулдан байгаа загасыг хамаг хүчээрээ чангааж байснаа гэнэтхэн гар нь дээшээ даллаад нуруугаараа ойчих нь тэр. Уснаас суга татагдсан хоосон халбага цасанд хол шидэгдэв.
—Алдчихлаа!! Алдчихлаа! Костя, чи харав уу?! Алдчихлаа! Ийм том байсан гээд Николка гараа алдлах шахам дэлгэв.
—Тийм ээ, яг матар шиг эд байсан хэмээн Костя егөөд инээд алдлаа.
Та нар чимээгүй гэм, юу гээд хашгиралдаад байгаа юм бэ? Хамаг загас үргээчихнэ байна гэж Хабаров дургүйлхэн бувтнав.
Николка тайвширч чадахгүй,
—Костя, чи харсан уу? Яаж үмхсэн гэж санана! Би чангаагаад байдаг, нөгөөдөх чинь гуалин л гэсэн үг. Тийм мундаг загас байсан. Ээ, чөтгөр чамайг! хэмээн үглэлээ. Костя инээмсэглэн,
—Наад дэгээгээ матийлгасан чинь дээр байлгүй. Бүр тэнийчихсэн байна. Ер нь тэгж битгий түргэн чангаа. Гарынхаа бугуйгаар хүчтэй биш гэхдээ огцомхон угзарч, түргэн хэрнээ зугуухан татах хэрэгтэй, тэгэхгүй бол эсвэл уруул нь сэтэрчихнэ, эсвэл дэгээ чинь тэнийчихнэ. Татаж байхдаа сулруулж болохгүй, дэгээ чинь сөрсөн өргөсгүй учраас сулрууллаа л бол загас чинь дорхноо мултарчихна гэж мэд хэмээн зөвлөв.
Николкагийн ажил зүгширлээ. Зүгшрээд ирлээ! Эхлээд нэг тулбага, дараа нь нэг чөрх, тэгснээ дахиад нэг тулбага барилаа. Нэг цагийн дараа гэхэд мань хүний цооногийн хажууд арваад загас хэвтэж байв. Гэтэл загас дэгээ үмхэх нь улам улам цөөрлөө. Костя дахиад хэдэн цооног гаргасан боловч аль нь ч хоосон ажээ.
—Гүйцээ, эндээс дахиад юм олдохгүй хэмээн Костя дүгнэж өгүүлэв.
—Өөр цээл рүү явцгаая.
Загасчид загасаа мөсөн дээр орхиод өөр нэг цээл рүү очлоо. Тэнд нь загас дэгээг нь бүр ч хомхой үмхэж байна...
Орой гэхэд загасчид шуудайгаа загасаар дүүргээд отог руугаа сэтгэл хангалуун буцаж ирцгээв. Костя олзныхоо хагасыг нөгөө майханд аваачлаа.
Сая хөлдсөн тулбагыг хярж хуурга хийхэд гойд сайхан амттай ажээ. Яльгүй давс түрхсэн загасны хярмал мах шар тос шиг аманд хайлж, тагнай аятайхан сэрүү оргиулна. Өдөржин жаварт байсны дараа цай хүртэл ер бусын унд шиг санагдах ажээ.
Маргааш нь малчид бүх бригадаараа загасчлахаар явлаа. Дахиад хүн бүр шуудай загас барьжээ.
Харин нөгөөдөр нь шинэ, хуучин аль ч цээлнээс загас ерөөсөө дэгээ үмхэхээ больчихов. Дараа нь тэгсхийгээд загастай мантай болох нь тэр. Шуурга намдаж, цаан сүрэг задгай бэлчээрээр тархан сарнихын хамт алсад үзэгдэх төдий буй уулсын зүг, цааны хамгийн дуртай хоол исгэлэн хөвд модны мөчрөөс хөглөрөн унжиж байдаг шуугих тайгын зүг, өвөлжих нутаг руугаа гүйх гээд ер болдоггүй. Хорьж тогтоохын аргагүй өвөлжөөний зүг тэмүүлээд адгуусны зөн гэдэг дийлдэшгүй зүйл ажээ. Үүнээс болж малчид нэг буйран дээр гурав дөрөвхөн хоноод л нүүхээс өөр аргагүй байв. Майхнаа уулын хажуу дээр,хавцлын аманд барина. Цасан дороос олох чийгтэй ширэнгээр зуухаа галлана. Майхны яс мод хийх шонгуудыг авч нүүдэллэнэ. Зэрвэсхэн харахад амьдрал байхгүй, урамгүй бүрхэг тундрийн уудамд салхи бараг зогсоо чөлөөгүй шуугин үлээнэ. Тундр учир мэдэхгүй хүнд л тэгж санагдана. Николка үен, ятуу, туулайн мөр өдөр болгон зөндөө үзэх бөгөөд ялангуяа үнэгний мөр маш элбэг тааралдана. Үдшийн бүрийгээр бол туйлын биерхүү ууль цэнхэр туяатай цасан хунгар дээгүүр байн байн хий үзэгдэл шиг чимээгүй ниснэ.
Тэглээ ч гэсэн араатан, жигүүртний мөр, уульны нислэг, ятууны орилоон, цааны мянга мянган туурайн төвөргөөн энэ бүхэн цөмөөрөө сэтгэл уйсам энгүй уудам цагаан цайдам тундртэй нэгсэн уусах бүлгээ.
Тэнгэрийн хаяанд Маяканы уул улам тод цэнхэртэн, цаан сүрэг аажуухан ч гэсэн өдөр ирэх тутам тайгын бүс рүү дөхсөөр билээ.
Төдөлгүй өдөр өнжихгүй нүүцгээж эхлэв.
Өвлийн бэлчээр хүрэх зам яггүй бартаатай ажээ. Догшин хуй салхи голын цасыг хуу алгадаж, мөс кь толь мэт зүлгэгджээ. Гялалзсан мөснөөс цаа үргээд горьгүй. Заримдаа голын өргөн тавхан алхмаас хэтрэхгүй байлаа ч гэсэн буга нөгөө эрэгт нь ерөөсөө гарч өгөхгүй зовооно. Цаан сүрэг ийм бартаанд тулж ирмэгц дороо эргэлдээд хуйлраад эхэлнэ. Тэднийг мөс рүү оруулах гэж гараараа даллан зөндөө хашгирч, харайлгах хэрэг гарна. Тэгээд мөс рүү оруулж чадахгүй бол замаасаа дөлж, арай эвтэй гарам хүртэл сүргээ туухаас өөр аргагүй.
Малчид отог руугаа ирмэгц оройн хоолоо идээд тэр даруй бөх нойронд автана. Өглөө харуй бүрийгээр тууварчид мах цадтал идээд, шөнөдөө тарж бэлчсэн цаагаа цуглуулахаар явцгаана. Тийнхүү тэднийг сүргээ эмхлэх хооронд нүүдлийнхэн тусдаа бэлчиж байсан хөллөгөөний цаануудаа барьж, майхнаа буулгаж ачаад нүүнэ. Аханя Фока Степанович хоёр хүүхнүүдийн хамт майхан бараагаа нүүлгэж, бусад нь цөмөөрөө цаагаа тууна. Малчдын хэдийнээс санаа зовж яриад байгаа хамгийн өргөн, хамгийн том гол урд нь байсан билээ. Тэр гол дээр үд дунд хүрч ирцгээв.


Top
   
PostPosted: Jun.04.14 11:35 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Малчид санаа зовоод байсан нь талаар бус ажээ. Эгц эрэгтэй энэ өргөн голын гөлчгөр мөс наранд гялалзана. Тууварчид сүргээ тогтоосхийн тайвшруулж, нүүдлийнхнийгээ хүлээзнэв. Цаадуул нь гүйцэж ирээд сүргээ аажуухан тойрч, хөсгийнхөө цувааг мөсөн дээгүүр голын нөгөө эрэг рүү чиглүүлэн хөтлөөд оров. Чарганд хөллөсөн цаанууд мөсөн дээгүүр туурай нь тожигнон, ямар нэгэн тулах түших юмгүй тул ойрхон ойрхон гишгэлээ ч гэсэн холбигонон халтирч, унаж тусан явна. Хөсгийн цуваа хоромхон зуур зогтусаад эрчээ алдчих юм бол чарганууд нь мөстэй таг барилдаад наалдчихна...
Тэгтэл ч түрүүчийн чарга нөгөө эрэгт гарлаа. Аханя сайран дээгүүр нааш цааш гүйж, түрүүчийн цаануудыг хүчээр чангааж гаргаж байна. «Хинмач! Хинмач!» Цувааны тал нь эрэг дээр гарчихсан тул айх юмгүй, мөсөн дээр цөгцөгнөн яваа үлдсэн цаануудыг түрүүчийнх нь татаад гаргачихаж дөнгөнө.
Ачаа хөсөг мөсөн саадыг даваад, голоос зуун тавиад метр холдож зогсов. Тууварчид сүргээ зөөлхөн тууж, мөс рүү болгоомжтой шахлаа. Малчид цаагаа зоригжуулан,
—Так-так-так-так! Хэй-хэй, хэй! Так-так-так! хэмээн хашгирцгаана.
Нэг мянжиг магнайдан мөс рүү гарч явчих нь тэр. Тэгснээ зогтусаж, тээр гэнд довцог дээр зогсож байгаа хөсгийн цаанууд руу тогтож хараад, ямар нэг юм асуух мэт сүрэг рүүгээ эргэж харсны эцэст толгойгоо бүр гудайлган, зугуухан цөгцөгнөн гэлдэрч эхлэв. Сүрэг тэр даруй гол руу авамхайлж хэдэн цаа мянжгийн араас хошууран цувлаа.
Малчид баярлан,
—Так-так-так-так! Явна шүү! Хэй-хэй! Хэй-хэй! хэмээн дуу өгцгөөнө.
Гэтэл тэдний баярлах эртэдсэн байжээ. Нөгөө мянжиг арваад метр хэртэй яваад халтирч, түүнээсээ болж хажуу тийш үргэн бусгаад, эрэг рүүгээ түргэн шогшин ирж, саяын араас нь орсон хэдэн цааг бас уруу татан сүргийн захаар буруу тийшээ явлаа. Сүрэг сэрдхийн үелзсэнээ, тэр даруй том сэнсэн дугуй шиг зүүн тийшээ зугуухан хошуураад эхлэв. Одоо сүрэг мөс рүү сайн дураараа орох нь өнгөрсөн. Малчид сүргийн хуйлран эргэлдэхийг тогтоож, мөс рүү албадан түрж оруулах санаатай зүүн жигүүр лүү нь хашгиралдан гүйлдлээ. Гэтэл нэгэнт оройтжээ! Сүрэг аль хэдийн дороо нэг эргэчихээд, одоо улам эрч аван хуйларч байна.
Малчид зайгаа авцгаан сүргээ тойрч гол руу шахсаар л байв. Нохой хуцах, хүн хашгирч исгэчих, харааж зүхэх, тугал гунганах, мянга мянган туурайн битүү төвөргөөн цөм нийлж нэгэн түгшүүрт нүргээн болжээ. Цааны туурайд хөлдсөн газар доргиж, сүрэг улам эрчлэн хуйлрахуйд агаар бас доргино!
Тэгтэл нэг цаа Костя Хабаров хоёрын завсраар гарч зугтаахад тэр хоромд цаан сүрэг тэр чигээрээ, далангаа дэлбэ авсан үерийн булингартай ус мэт тундр лүү сад тавьж, газрын нэг тарж орхих нь тэр.
Бүр орой болохын үес сүргээ арайхийж буцааж эмхлэв. Аханя арваад цааг чарганаас нь суллаж, хос хосоор нь холбоод нөгөө эрэг рүүгээ дахиад явлаа. Гэвч нэг ч цаа түүний араас дагасангүй. Сүргийг мөс рүү албадаж оруулах гэсэн хоёр дахь оролдлого бас бүтсэнгүй.
Сар тодхон гийнэ. Тэнгэрийн хаяанд уулс сүүтийн харагдана. Сульдаж гүйцсэн малчид хөлөө солбиж ядна. Түлш, хүч хэмнэх үүднээс хоёр дахь майхнаа босгохгүй гэж шийдэв. Оройн хоолоо идэцгээсний дараа цаагаа хэрхэх тухай удаан зөвлөлдлөө. Голын эх рүү өгсөж нарийхан газраа сүргээ тууж гаргах, эсвэл маргааш дахиад албадаж гаргах гэж үзэх ийм хоёр зам байв. Эхнийхээр болбол хоёр өдөр алдана, сүүлчийнхээр нь бол өнөөдрийнх шиг зовлон эдлэхээс гадна яаж дуусах нь бүү мэд.
—Ингэхэд Аханя, та юу гэж бодож байна? хэмээн Шумков чимээгүй суугаа өвгөнөөс асуув.
Аханя тамхиа чимээгүй гүйцээж татаад, гутлынхаа уланд гаансаа тоншиж үнсийг нь унагасны дараа сая ам нээж,
—Хоёр эргийн хооронд мөсийг сүхээр цохиж арзгар болго, түүгээрээ цаагаа гаргах хэрэгтэй гэж бодож байна гэв.
Энэ санал малчдад зүгээр санагджээ. Тэд хувцаслаад гол руу одоцгоов. Дөрөв нь сүхээр балбаж, үлдсэн нь хутгаар тогшилжээ. Шөнө дунд гэхэд гурван метр өргөнтэй арзгар зурвас бэлэн боллоо. Маргааш үд дунд болоход сая арайхийж сүргээ гол гаргаж гүйцэв.
Үүнээс хойш долоо хоногийн дараа, арван нэгдүгээр сарын арванд нүүдлийнхэн Нүхт голыг амар мэнд гаталж тайгын бүс рүү лавшран оржээ. Тооллогын хашаа хүртэл ерөөсөө л хоёр гуравхан нүүх үлдлээ.
Арван нэгдүгээр сарын арванд малчдын отог руу нохойн хөсөг манарган тавьж ирэв. Жигтэйхэн том үнэгэн малгайтай, цааны арьсан хүрэмтэй, годон гуталтай жижигхэн эр чарган дээрээс сэвхийтэл харайж буугаад, баруун хөл дээрээ илт хазганан хөсгийн магнайд буй цээжирхүү хар нохой рүү түргэн очиж, хүзүүвчнээс нь хөтлөн бүх хөсгөө мод руу дөхүүлж, түүнээс уяв. Энэ ажлыг хийчихээд сайхь хүн түүнийг тэсгэлгүй хүлээж буй малчдын майхан руу хазганан алхлаа. Тэрээр,
—Сайн уу? хэмээн тэндээс хөгжилтэй хашгирснаа хүрч ирмэгц цайлган инээмсэглэн хүн болгоны гарыг сэгсрэн атгав.
Өргөн шанаатай нүүр нь зарим газраа хөлдсөнөөс хар толбо тогтсон байх агаад ухаалаг сэргэлэн нүдтэй, ам дүүрэн бөх шар шүднийхээ дунд хоёр ган шүдтэй ажээ. Байрыг нь харвал тавь орчим настай.
—Сайн, Ганя! Сайн уу! хэмээн малчид зочинтойгоо баярлан мэндэлж, ам өрсөн өөр өөрийнхөө майхан руу урьцгаалаа.
Зочин майхны ойролцоо хураасан богцнуудыг зэрвэсхэн хараад,
—За, Аханягийндаа оръё, бүтэн жил түүнтэй уулзсангүй хэмээгээд яг Аханягийн майхан руу итгэлтэй алхав.
Малчид ч цөмөөрөө араас нь хошуурлаа.
Аханя Улита хоёр зочноо онцгой баяртай угтаж, халамжлан дундаа суулгав. Улита тэр даруй цай чанаж, майхны голд явган ширээгээ тавилаа.
Ганягийн үс цав цайчихсан ажээ. Тэрээр махнаас яарахгүй үмхэлж, малчид ч түүнийг яаралгүй хүлээж сууцгаана.
Майханд орохын өмнө Гавриил Слепцов хэмээх Аханягийн төрсөн дүү энэ зочны тухай Хабаров Николкад товч ярьж өгчээ. Нутгийн улс түүнийг зүгээр л Ганя гэцгээнэ. Тэрээр цааны аж ахуй эрхлэгч. Бригадуудаар хаа нэг орж, шаардлагатай мэдээ тайланг хамтралын захиргаанд цагт нь гаргаж өгч байх үүрэгтэй. Ганягийн баруун хөл нь зүүнээсээ илт богинохон ч гэсэн тэрээр хориод жил цаа маллах ажилд үнэнчээр зүтгээд, одоо энэ шинэ албан тушаалдаа мөн үнэнчээр ажиллаж байгаа.
Ганя цай ханатал уугаад, гэнэн цайлган сэтгэлээр арзайтал инээж, малчдын асуултад хариулж эхэллээ. Тэрээр шуугих авиаг хэлж чадахгүй, «чего» (юуны) гэхийн оронд «сиво», «чужой» (бусдын) гэхийн оронд «сюзой» гэхчлэн тультрах бөгөөд ерөөсөө оросоор их хазгай дуудлагатай ярих ажээ. Оросоор ярихад хэцүү байгаа нь илэрхий байвч малчдын асуултад заавал оросоор хариулж, тэр бүрийдээ Николка руу цаанаа л нэг учиртай харах нь сонин сайхныг бусдаас дутахгүй мэдэх хүсэлтэй, өөрийнх нь хэлийг ойлгодоггүй хүн дунд нь байхад тийм хэлээр ярих нь зохимжгүй гэдгийг нөгөөдүүлдээ ойлгуулах гэсэн мэт. Төдөлгүй Ганя малчдыг эрхэндээ оруулж, цаадуул нь орос эвен холилдуулан ярьж эхэлсэн тул Николка юу ярьж байгааг цөмийг нь ойлгож байлаа.
Ганя малчдад төрөл төрөгсдийнх нь амар сайн байгаа тухай, хэн нас барсан, хэн гэрлэсэн, хэн тосгоноос явчихсан, хэн суурьшихаар ирсэн тухай мэдээлэв. Магаданд яаж эмчлүүлснээ ярив. Хамтралын ажил явдлын тухай ярихаа мартсангүй. Үхрийн фермд зориулж онгоцоор нэг сайн үүлдрийн шүдлэн бух авчирсан нь хамтралд яггүй гарлага болсон гэнэ. Шинэ «Беларусь» трактор худалдаж авсан, гэтэл жолооч нь согтуурч яваад туйпууны шороо авдаг нүхэнд аль хэдийн ойчиж амжсан гэнэ. Тэгээд тракторын бүхээг ямбий болж, жолооч нь х?ёр хөлөө хугалсан ажээ. Ганя ийнхүү хамаг сониноо ярьсны эцэст,
—Хонгорууд минь, харин та нарын ажил явдал ямар байна даа? Олон цааны гарлагатай юу? гэж тогтуухан асуув.
—Хэчнээний гарлагатай гэж чи бодож байна? хэмээн Фока Степанович өөрснийхөн рүүгээ нүд ирмэж сөргүүлж асуулаа.
—Би ингэж бодож байна. Василий Иванович зуу орчмыг алдсан. Тарас Слепцов түүнээс ч олныг алдсан, чухам хэд гэдгийг одоогоор тодорхой мэдэхгүй байгаа. Та нар их хөгжүүн байхыг үзвэл тэднийхээс арай дээр байх бололтой. Гэвч яаж ийгээд тавиад толгой хорогдуулаа вий?
Фока Степанович додигор инээд алдан,
—Үгүй ер, яасан яаруу амьтан бэ! Бид ямар ч гарлагагүй байгаа гээч, тэр ч байтугай ноднингийнхоо алдсаныг олсон. Ингэнэ шүү дээ! Үнэмшихгүй байна уу? Тэгвэл Аханягаас асуу л даа гэв.
Ганя ах руугаа лавласан царайтай харахад Аханя нотлон толгой дохив.
—Николка л биднийг аварсан юм. Цааны бүхэл бүтэн сүрэг олсон. Бид нар тэр цаануудыг өвөлжөө рүү арилж өгсөн гэж бодоод олно гэж горьдохоо больчихсон байтал мань хүн Варганчикийн цаанаас олоод ирдэг байгаа даа гэж Костя тайлбарлав.
Аханя алдсан бугаа хаанаас олсноо дүүдээ ярихад Ганя гайхан уулга алдан сонслоо.
—Үгүй ер! Ээ бас! Эр хүн! Естой эр хүн!
—Бид түүнийг дагалдангаас ахиулж малчин болгохоор шийдэцгээсэн. Би маргааш даргад бичиг бичээд түүн дээр малчид цөмөөрөө гарын үсэг зурна. Бидний энэ хүсэлтийг тоох болов уу, юу гэж бодож байна? гэж Шумков Ганяд хандан өгүүлж тэр зуураа Николкаг сонжих мэт харжээ.
—Тоолгүй яахав! Зүйтэй байна. Энэ залуу хичээж байхад дэмжих нь зүйн хэрэг. Сайн байна! Маш сайн байна! гэж Ганя дуу алдлаа.
Николка энэ тухай гадарлаж байсан боловч саяынхыг сонсоод бүр балмагдаж хоцорчээ. Тэрээр ичингүйрэн, гараа ч хийх газар олдохгүй мэт дэмий л сонин хуйлж гарлаа. Ашгүй,малчид төдөлгүй ярианыхаа сэдвийг өөрчилсөн учир манай хүнд нэг их удаан улайх хэрэг гарсангүи.
—Василий Ивановичийнд очсон уу? гэж Фока Степанович Ганягаас асуув.
—Тун сая тэндээс ирлээ. Тэр сүргээ тооллогын ха- шаанд туугаад ирсэн учир та нар тав хоног хэртэй хүлээх хэрэгтэй болох нь. Та нарыг тийшээ нүүх вий гэж урьдчилан мэдэгдэх гэж би зориуд ирлээ.
—Тарас Слепцовынд очсон уу?
—Слепцовынд долоо хоногийн өмнө очсон. Тэднийх Халанчикандаа л байзнаж байна. Слепцов зүхэл тавиад л, бригадын даргаасаа гарна гээд л байгаа.
—Яачих нь тэр гээч вэ?
—Слепцовыг эс мэдэх биш дээ? Жил болгон нь гарна гэдэг юм. Хараал тавьж байгаад л больдог юм гэснээ Ганя чимээгүй болж лаанаас тамхиа асааж, улалзтал хэд сороод,— Ер нь бол ч хараал тавьж байгаа нь зүйтэй л дээ. Тэдний бригад хамгийн муу бригад. Захар Иванович бүр зөнөчихсөн, Никита бие нь муу ажил огт хийдэггүй, бусад нь жил болгон солигдоно. Зарим нь далимдуулж баахан галуу намнах гэж цаан дээр ирж байна, зарим нь цааны мах идэх гэж ирнэ, заримыг нь арайхийж гуйж байж хагас жилээр ирүүлж байна. Тийм малчнаас ямар өгөөж байх билээ? Цааны мөр үзлээ гэхэд би түр хүн хойно биеэ зовоож яана гээд түүний араас явна гэж байхгүй. Дараа нь бас дахиад л тэгнэ. Тэгээд жилийн эцэс болоход нэг мэдсэн чинь сүргийнхээ талыг сарниагаад алдчихсан байна... хэмээн Ганя толгой сэгсэрснээ,— Би та нарт нэг сонин дуулгая. Манай хөршийнхний цааных нь тэн хагас тайгаар нэг тарж арилсан гэнэ. Есөн зуун толгой! гээд урамгүй мушилзав.
—Окси! Энэ яаж болно оо? гэж Аханя мэл гайхав. Шумков,
—Тоглоом хийж байна уу? гэж эргэлзэв.
—За боль доо... Юу гэж тоглох билээ? Үнэнийг ярьж байна гэж Ганя гоморхов.
—Тэд нар чинь тийм олныг алдаж яаж чадаж байна аа? хэмээн Костя гайхшран дал мөрөө хавчигнав.
—Тун амархан чадаж байгаа юм! гэж Хабаров цочир өгүүлснээ малчдыг тойруулан хараад,— Тун амархан! гэж нухацтай давтаж,— Мөн тийм гай Слепцовынд ирж яваа бус уу? Өвөгчүүл та нар цаан сүргийнхээ төлөө санаа тавьж, энэ чинь та нарын амьдрал, нэр төр болж байна. Гэтэл та нар цөөрөөд л байдаг, хэн та нарын оронд ирж байна вэ? Ганц нэгхэн хүн ирж байна! Залуучууд мал дээр тун дургүй гарч байна, түр зуурхан гарч байна. Тэр малчны санаа нь ч түр гэж Ганя зүйтэй хэллээ. Залуучууд яагаад дургүй байна?! Энэ бол гол асуудал, үүнийг зөв шийдэх эсэхээс энэ маш их өгөөжтэй цааны аж ахуйн цаашдын хөгжил хамаарна гээд Хабаров арьсан дээр эвлэж суух зуур хүлээн авагч руу тоомсоргүй дохиж,— Нийтийн дэвшлээс бидэнд юу оногдов доо? Энэ «Спидола», бидний жилд гурван удаа авч байгаа сэтгүүлүүд, хөвөн бөсөөр хийсэн хувцас. Гурван жилд нэг удаа рентгений аппараттай нисдэг тэрэг ирж, баахан эм, хамууны харандаа өгчихөөд л нисээд алга болно, үүгээр бүх юм дуусах нь тэр. Магадгүй, зөвхөн манай хамтралд л ийм байдаг байна уу? Чукоткад сангийн аж ахуйн цаачид сард хоёр зуун тавиас гурван зуун рублийн цалин авдаг гэлцэх юм. Бас задалж угсардаг хөнгөхөн урц байдаг, малын бэлчээрт бартаат замын машин ажилладаг гэхчлэн ярилцдаг, гэхдээ энэ ч дэвшил биш л дээ. Магадгүй, энэ чинь цааны аж ахуйд хортой ч байж мэднэ. Бартаат замын машин тундрээр мөлхөөд байвал гинжээрээ хөвд талхалж, бас агаар хордуулна. Тэр машин нь байсхийгээд л хэмхэрч аж ахуйгаас их зарлага гарна. Цаачин хүнийг бартаат замын машины жолоон дээр суулгана гэдэг бол дэвшил бус, цааны аж ахуйн дэвшил арай л өөр юманд байх ёстой, энэ тухай сайтар бодох хэрэгтэй юм гэж ярилаа.


Top
   
PostPosted: Jun.04.14 11:36 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
—Бидэнд радио холбоо байдагсан бол мөн илүүдэхгүйсэн гэж Костя мөрөөдөх мэт өгүүлэхэд Хабаров уухайн тас тосон авч,
—Костя, зүйтэй! Бригад бүрийг радио холбоотой болгох даг аль хэдийн болсон. Аль хэдийн! Сансарт нисэж байна шүү дээ, бид чинь! гэхэд Аханя буруушаах төдийгүй гоморхох янзтай,
—Урьд бидэнд шүдэнз хүртэл байгаагүй. Бид ингэж л гал гаргадаг байлаа гээд хэт цохихыг дүрслэн үзүүлэв.
—Тийм ээ, өвгөн минь! гэж Хабаров дуртай зөвшөөрөөд,— Урьд муу амьдарч байсан, хоёр түмэн жилийн өмнө бүр ч муу аж төрж байсан, чулуун сүхтэй, амьтны арьс хэдрээд л явж байсан. Тийм урьдны юмтай нэг их зүйрлэх гээд байх хэрэггүй, ойр зуураа сайтар ажиглаж, аль нэг херш чинь чамаас түрүүлчихээгүй байгаа гэдгийг харж байх хэрэгтэй, түрүүлчихсэн байвал түүнээс суралцахаа бод... Хүмүүсийн ярьдгаар эрин үетэйгээ хөл нийлүүлж, байнга урагшаа харж явах хэрэгтэй, эс тэгвэл бүдэрч өөртөө л гай тарина... Өвөгчүүл та нарын хувьд өнөөгийн амьдралын түвшин диваажинархуу байдаг бололтой, энэ чинь л нөгөө урагшлах хөдөлгөөн чинь учраас тэр нь зүйн хэрэг. Гэхдээ цаачдын амьдрал ахуйг цаашид ч сайжруулах хэрэгтэй. Бодоод үз л дээ! Цаанд хашаа барих ч хэрэггүй, хадлан бэлтгэх ч хэрэггүй. Тав зургаахан хүн гурван мянгатай сүргийг маллаж байна, гагцхүү тэдэнд олигтойхон цалин өгч, бүх шаардлагатай юмаар нь хангаад л жилийн эцэст цэвэр ашгаа аваад байх хэрэг. Бас газар нутаг бидэнд хэчнээн байна? Асар уудам! Ганцхан манай Магадан мужийн нутаг дэвсгэрт л гэхэд төлөвлөсөнчлэн ганц сая цаа бус бүтэн хагас сая багтана. Бидэнд газар хүрэлцээтэй байна, хүн хүрэлцээтэй байна, зөвхөн аж ахуйг л олигтойхон эрхлэх хэрэгтэй, олигтойхон эрхлэх! гэчихээд Хабаров гараа савлан бухимдаж дуугүй болов.
Нэлээд хэсэг чимээгүй байсны эцэст Ганя унтарсан тамхиа зуух руу хаяад урамгүй дуугаар,
—Чи ч хамаагүй мөрөөдөж байх шив, нээрэн дэндүү мөрөөдөж байна. Нядалгааны газрыг тойроод бугын эвэр хэчнээн овоорч байдгийг чи үзсэн, уул шиг шүү дээ! Бас туурай ч овоорч байгаа, гэтэл тэр чинь гойд сайхан цавуу болно. Хэн нэгэнд зарж борлуулахсан гэж даргад хэчнээн удаа санал тавьсан билээ. Манайд үүнийг хэн ч авдаггүй юм, харин Япон мөд эвэр худалдаж авах ч юм шиг дуулдсан гэж хариулдаг. Бушуулж үзээсэй, цөм л хамтралд орлого шүү дээ. Гэхдээ яах вэ, хэзээ нэг цагт манайх ч бүх юмтай болно: угсармал авсаархан байшин, нэг уутыг тогоотой ус руу хийхэд л тогоо дүүрэн тостой, сонгинотой нухсан төмс болчихдог янз бүрийн хөнгөхөн консерв зэрэг бүх юмтай болно гээд Ганя шүлсээ залгисан Николкаг жогтой харснаа,— Эсвэл мөхөөлдөс... Москвад үзэсгэлэнгээр явж байхад би шоколадтай, жимстэй, бас нэг эскимос гэдэг модон иштэй зэрэг янз бүрийн мөхөөлдөс зогсоо чөлөөгүй идэж билээ гэв.
—Эскимос биш эскимо! хэмээн Николка инээмсэглэн өгүүлэхэд Ганя баярлан,
—Тийм, тийм! Эскимо! Василий Иванович бид хоёр тэнд арваад жилийн өмнө очсон юм. Тэр тэнд нимгэхэн гурилан аягатай мөхөөлдөс амьдралдаа анх удаа идэж үзсэн. Би тийм хоёр аягыг худалдаж аваад нэгийг нь түүнд өгч, нөгөөг нь өөрөө идлээ. Аяга нь хазахад тожигноод, мөхөөлдөс нь элсэн чихэр асгасан хаврын цас шиг сайхан амттай. Василий Ивановичид тэр мөхөөлдөс сайхан санагджээ. «Бага байна» гэж байна шүү. Тэгээд арван аягыг авлаа, гарт нь багтдаггүй. «Аль вэ, тусалъя, хоёр аягыг нь би идчихье».— «Үгүй ээ, чи өөр?өө авахгүй юү, минийх бага байна» гэдэг байна шүү. За яахав, тэгээд л явцгааж байлаа. Халуун гэдэг жигтэйхэн! Хүн амьтан гэж тоймгүй, хашаатай цаа шиг л нааш цааш, ийш тийш хөвөрнө! Василий Иванович нэгийгээ идэж байх хооронд нөгөөдүүл нь хайлж хурууных нь завсраар гоожиж эхлэх нь тэр. Мань хүн гар хуруугаа долоож байгаад хамраа аяга руугаа дүрчихлээ. Нөгөө аяганууд нь сэмэрхий даавуу шиг гоожно. Ажил бүтэлгүй болж буйг мэдээд Василий Иванович шуурхайлж гарлаа! Гэтэл хоёрхныг залгиад, хоолой нь өвдөөд цаашаа байдаггүй. Мөхөөлдөс нь бүр ханцуй руу нь гоожлоо, духандаа түрхчихэж, яг л бидний циркт үзсэн нөгөө алиалагч л гэсэн үг. Мань эр дахиад л гараа долоолоо. Костюм дээр нь дусчихлаа, нөгөө үнэтэй хар костюм нь шохой цацчихсан мэт болчих нь тэр. Тэгээд «Туслаач! Бушуухан энэ аягануудаас аваад ид... Би чамд өгч байна!» гэж хашгирч байна. Тэгэхээр нь би «Үгүй, баярлалаа, би болсон» гэж хариулав. Улсууд инээлдэн, түүнээс зайлцгааж, хогийн сав руу заацгаагаад байж билээ... хэмээн нүдээрээ инээн, жишимгүй ярихад цаадуул нь үнэн санаанаасаа хөхрөлдөн байна.
—За тийм байж, та нартай ингээд байвал үүр цайтал унтахгүй хэрэг. Явж унтъя гээд Фока Степанович босов.
Фока Степановичийн араас Костя Худяков хоёр явлаа. Майхан дорхноо зайтай болов. Николка олзуурхан хажуулж, чилсэн хөлөө жийхэд Шумков Хабаров хоёр мөн дуурайж, харин Аханя Ганя хоёр завилсан чигээрээ суусаар байв.
Удалгүй Ганя нохдоо хооллохоор гарлаа. Тэгээд арваад минутын дараа хөнжлөө сугавчилсаар бөөн сонин барьж орж ирэв.
—Таг мартчихжээ, Николка, чи уучлаарай, чамд захиа ирсэн.
Николка нимгэхэн дугтуйг яаран нээв. Ээж нь баавгайн доньдийг авсан, бурхны авралаар амар сайн сууж байна, үнэнийг хэлэхэд тэнгэр муухайрахын өмнө ууц нуруу нь байн байн өвддөг, гэхдээ энэ ч насных гэж бичсэн байв. Хүүгээ салхи савир авахаас болгоомжлохыг захиж, гэртээ ирээсэй гэжээ. «Хүү минь, гэртээ ир л дээ, би байнга санаа зовж, усан нүдэлж сууна. Өвгөн чамайг дахиад ямар ч юм болсон зэмлэхгүй гэж байгаа. Түүний танил нэг мужаан чамайг шавь болгон авахаар байна. Энэ их сайхан мэргэжил, дандаа дулаахан байранд, дандаа цэвэрхэн байна, бас цалин сайн авна. Хүү минь, хүрээд ир, буян бодож Оксён Феофановичтэй эвлэр, идэр залуу насаа битгий сүйтгэ...»
Тэрээр шөнө дунд хүртэл ээждээ захиа бичлээ. Бичиг үсэггүй ээж нь захиаг нь хөрш авгайдаа авч очих буюу захиа хойт эцгийн гарт орж болох учир Николка ээжийнхээ сайн сайханд хор хүргэх юм уу, хойт эцэг нь ээжид нь уурлаж болох ямар нэгэн зүйл бичихгүйг хичээв.
Өглөө нь Ганя Хабаров хоёр Ямск руу яваад өгцгөөв. Хабаров шалгалтаасаа хоцорч байсан тул ганцаараа шалгалт өгөх хэрэг гарах вий гэж сэтгэл зовсон ажээ.
—Чамд ямар ялгаа байна? гэж Николка гэнэн асуулт тавихад Хабаров орчноо эргүүлдэн хараад,
—Ихээхэн ялгаа бий. Хэнээсээ хуулж, хэнээсээ «будаа идэх вэ» гэдгээс авахуулаад ганцаараа шалгалт өгөх чинь тун тусгүй, амьдаа минь... Чи юу гэж бодсон хэрэг вэ? Би бол дундач оюутан. Энэ далимд хэлэхэд дундач хүмүүс дээр л орчлон тогтож байгаа шүү дээ гэж хулмалзан өгүүлэв.
Майханд зайтай болсныг эс тооцвол Хабаровыг явлаа гээд бригадад юу ч өөрчлөгдсөнгүй. Цаачид түүнтэй болгоомжтой, хөндийдүүхэн харьцдаг байсан. Энэ нь мань хүн бригадыг дуртай цагтаа хаяад явчихаж чадах түр хүн байснаас болсон байх, түүнээс гадна тэрээр дээд боловсролтой, хожмын дарга учир тэдэнтэй эн тэнцэхгүй гэдгийг малчид үргэлж бодолцдог биз. Нэмэрт нь мань эр энэ тухайгаа амаараа ч юм уу, төрхөөрөө ч юм уу байнга цохож байдаг билээ. Үүний хамт малчид түүгээр бахархана, эрдэм номтой гэдгээр нь, өөрсдийнх нь дундаас төрсөн гэдгээр нь бахархана.
Ганя тав дахь хоног дээрээ буцаж ирэв. Малчид тун сая хоёр зарь төхөөрөөд, цай ууж, түүхий элэг идэх санаатай байтал хөллөгөөний ноход хуцаж, цааны төвөргөөн сонсодсон учир майхнаасаа харайлган гарцгаажээ.
—Амар мэнд үү! хэмээн Ганя дахиад л тээр тэндээс малчидтай мэндэллээ.
Тэгээд майханд орохын өмнө гутлынхаа цасыг унагах гэж саваагаар тогшлон, энэ зуур огт хаашаа ч яваагүй аястай,
—Василий Иванович өнөөдөр цаагаа туугаад явсан. Тэднийхээс наян толгой дутлаа. Та нарыг хүлээж байна, бүх юм бэлэн, түргэн нүүж ирцгээ гэж Иванова хэлүүлж байна. Би түүнд Васька Шумков илүү цаатай байгаа гэж хэлсэн чинь үнэмшдэггүй. Николка яаж цаа олсныг би тэд нарт ярьсан юм. Би Василий Ивановичид «Шумковын ажил явдал одоо зүгширнэ, яагаад гэвэл тэднийд орос малчин байна, харин танайд бол байхгүй» гээд хэлээд тавьчихсан. Тэгсэн чинь мань хүн Ивановагаас «Надад бас орос малчин өгөөч дээ» гэж нэхсэн. Иванов? гараа алдлаад «Дахиад байхгүй ээ, хамтрал, районы хэмжээнд цорын ганцхан тийм малчинтай» гэж инээд алдсан хэмээн ярив.
Малчид инээмсэглэн, Худяков бүр нуга нуга хөхөрлөө. Николка түүний ингэж хөхрөхөд угаасаа дургүй билээ. Гэтэл одоо малчдын инээмсэглэхийг хүртэл дооглож байгаад тооцож «За, гайгүй, та нар дооглоцгоож л бай, та нараас дутахгүй болохоо ямар ч байсан нотолно» хэмээн гоморхон бодов.
Ганя түүхий элэг цадталаа идэж, цай ханатлаа уугаад хонолгүй яваад өгөв.
Сүргээ тооллогын хашаанд үд дунд тууж ирцгээжээ.
Николка орчин тойрныг сониучирхан ажиглав. Хавийн цас цааны хөлд гишгэлэгдэж дагтаршжээ. Эргэн тойрон ердийн ой байх бөгөөд модны завсраар нэг өндөр сургааган хашааны булан харагдана. Тэр хашаанаас лоовууз, дах, нэхий дээлтэй арав гаруй хүн сүргийн цаагуур даялан малчид руу чиглэн айсуй. Зуүн талд бургасан төгөл дотор гол зурайн цайрч, голын цаана намхан дэнж дээр хоёр майхан харагдана. Тэгээд өөр юу ч байдаггүй.
—Нөгөө тооллогын хашаа чинь хаа байна? хэмээн ирж яваа улсыг шимтэн харж байгаа Шумковоос Николка гайхшран асуув.
—Үгүй, тэр л байна шүү дээ, үзэхгүй байна гэж үү? хэмээн бригадын дарга сургааган хашааны зүг дохив.
Николка ирж яваа улсын дотроос өнгөрсөн жил Ямскт цуг нисэж ирсэн өндөр зоотехникчийг шууд танив. Түүнтэй зэрэгцэн хамтралын дарга Иванова хазгар Ганя хоёр явж байна. Ганя нуруулаг хүүхний дэргэд одой шиг харагдана. Николка бусдыг нь танихгүй ажээ.
Харилцан гар барилцаж, дуу шуу болсны дараа Шумков, Иванова, Ганя гурав зайдуухан очоод нэг юм зөвлөлдөж эхлэв. Лоовуузтай, танихгүй эвен, камчадал хүмүүс Николка руу очиж, дал мөр лүү нь нөхөрсгөөр алгадан, түүхий элэг, чөрх загасны хуурга идэж байгаа эсэхийг лавлаж иддэгийг нь сонсоод,
— Николка, эр хүн! Энэ бол жинхэнэ малчин! Элэг, хуурга иддэг, хав загасны тос уудаг хүн ёстой сайн малчин! хэмээн шагшин магтацгаав.
Цаадуул нь мань хүнийг томчуул анх удаа хэд алхсан, анхныхаа холбоос үгсийг хэлсэн хүүхэд рүү харж байгаа мэт баясан ширтэцгээнэ. Тэд нар өөрийг нь цагаан хэрээ мэт үзэж байгааг тэрээр мэдрэвч эс гомдон, тоосон шинжгүй, тэр ч байтугай тоглоом болгох санаатай дотроо анан гагцхүү хөмхийгөө чанга зуух бүлгээ.
Тэгтэл ч Шумков Ганя хоёр малчид руу ирлээ.
—За хонгорууд минь, маргааш өглөөг хүлээлгүй цаагаа шууд л тооллогын хашаа руу тууж оруулах гээд үзэхээр шийдлээ. Бид олуулаа байна, эд нар тусална хэмээн Шумков нядалгааны бригадынхан руу дохиж,— За яах вэ, Костя, үзээд алдах уу? гэв.
—Үзээд алдалгүй яах вэ, цаг зөндөө байна шүү дээ хэмээн Костя итгэл муутайхан өчив.
—Шууд орохгүй дээ. Маргааш болтол хүлээх хэрэгтэй гэж нэг хүн олны дундаас дурамжхан өгүүлэв.
—Одоо үзнэ гээд Шумков Николка руу эргэж,— Дүү хүү, Аханя руу тавиад хүр, хөллөгөөний хонхтой цаануудаа аваад ирэг, сүргээ тооллогын хашаа руу оруулах гэж байна гэж хэл. Түргэн гүйгээрэй! гэв.
Гэтэл Николкаг арван метр ч гүйж амжаагүй байхад Аханя цуваа хөсөгтэйгөө модны цаанаа гарч ирэхэд хоёр цаанд нь хонх «Жинн! Жинн! Жинн! Жинн!» жингэнэнэ.
Өвгөн үг дуугүй хөсгөө хөтлөн хүмүүсийг тойрч, сүргийн хажуугаар өнгөрөөд, хаа ч сааталгүй ой руу орлоо. «Жинн! Жинн! Жинн! Жинн!»
—Өвгөн та нарын маргааныг шийдчихлээ гэж Иванова инээгээд тууварчдад саад болохгүйн тулд хажуу тийш зайлав.
Тэнд байсан хүмүүс сүргийн нэг талаас тойрон хашгирч исгэчсээр Аханягийн далд орсон зүг рүү цааг тууцгаалаа.
Николка тооллогын хашааг хяхтнасан том хаалгатай эртний оросын дүнзэн хэрэмэрхүү юм гэж дотроо төсөөлж байсан учир тэр учиртай хашааг хайгуулдан урагшаа шимтэн харж, орчныг сониучирхана. Гэтэл урд нь нөгөө л ой, харин зүүн, баруун талаар сүрэг тууж буй зүгт зэрэгцээ хоёр намхан хашаа байна. Сургааг нь ургаа модонд хадаж бэхэлсэн ажээ. Хөндлөн сургаагны завсраар тугал шургаад гарчихмаар, том цаанууд нь бол дээгүүр нь харайгаад гарчихмаар ажээ.
Хоёр хашаа ойртон өндөрсөж, сургаагны хоорондох зай багасаад байгааг Николка удалгүй анзаарав. Сүрэг ч тэр аясаар хошууран цуварч, тууж яваа улс чанга чанга исгэчин, сүүлчийн цаануудыг улам шахна. Хонхнууд дуу дуугаа аван яарах мэт энд тэнд жингэнэнэ. Хоёр хашаа хошуурсаар хоорондоо таван метр хэртэй зай үүсгээд зогсжээ. Түрүүчийн цаанууд тэр хүрээд явдал нь удаашран, чихээ солбин, ийш тийш шиншлэн байна.
—Шахаад бай! Шахаад бай! хэмээн Шумков гараараа савчин бачимдан хашгирч, тууж яваа улс ч тэр даруй сүргийг бүчин авч хашгирч гуугалан шахацгаалаа.
—Түргзн! Түргэн, залуус минь арагш нь эргүүлж л болохгүй шүү! Нэгэн зэрэг шахаарай! Яваарай! Яваарай, хөөрхийс минь!
Арынхдаа шахуулсан түрүүчийн цаанууд дурамжхан урагшилж, тэг тэгсээр хурдаллаа. Хэсэг зуурын дараа ой тасарч, нэлээн том аглаг чөлөөний цаад талд хашаанаас уяатай хөсгийн цаанууд харагдав. Сүрэг энэ аглаг руу сад тавин орж ирээд, тэр даруй тархахдаа хаа сайгүй хашаанд тулжээ. Сандарсан цаанууд гарах газар хайн эргэж давхилдсан боловч малчид хашааны амыг сургаагаар таглаж амжсан учир нэгэнт оройтжээ. Сүрэг урхинд орох нь тэр!
—За хонгорууд минь, баригдах чинь энэ! Бид эднийг мөн сэргэлэн дөнгөв өө! Шууд туугаад оруулчихлаа! Тосолчихсон юмаар оруулж байгаа мэт! Бид ч мундаг байна шүү! Орохгүй гэж хэн хэлсэн бэ, яаж орсон гээч! хэмээн хүмүүс дор бүрдээ баярлан дуу алдацгаана.
Тооллогын хашааны өндөр гурван метр хэртэй, сургааг нь бүдүүн, модонд дотор талаас нь урт хадаасаар хадчихсан учир ийм хоригийг давах ч аргагүй, нураах ч аргагүй.
—Васька, энэ жил чиний аз иржээ гэж би хэлсэн шүү дээ. Хамтралын хэмжээнд ганц ширхэг шинэ карабин ирсэн нь чамд таарчихсан. Василий Иванович сүргээ тооллогын хашаанд хоёр өдөр ноцолдоод оруулж чадаагүй, гэтэл чинийх шууд туувраасаа л орчихлоо хэмээн Ганя Шумковт өгүүлэв.
Шөнө орой болтол майханд лаа асаж, хүмүүсийн чанга чанга дуу хадаж, улайссан төмөр зуухан дээр том саванд бугын сайхан мах пур пур буцлав. Дарга хүүхэн малчдын шаргуу хүсэлтийг харгалзан тэдэнд жаахан юм балгахыг зөвшөөрч, өөрөө ч бас хүртсэн учир дугуй царай нь улаа бутран мэнчийж, борхон нүд нь гялалзан байна.
Майханд халуун, зайгүй гэдэг нь жигтэйхэн. Николка буланд шигдчихээд, ам халамцан шуугилдан байгаа бусдыгаа чимээгүй дурамжхан харж сууна. Даргыгаа тойрон суугаа үрчгэр хүрлэгэр нүүр нь энд тэндээ жаварт хайруулсан, өөхөөр тосолсон мэт хөлс нь дааварлан буй саарал хувцастай хөтөч цаачид цөм түүнээс эмээх янзгүй урцны эзэгтэйтэй ярилцаж байгаа мэт хээгүй хөөрөлдөнө. Тэр хүүхэн ч энэ мөчид ширүүн даргаас урьдаар урцны эзэгтэйг илүү санагдуулна. Энэ нь нэг талаас Николкад аятайхан санагдавч нөгөө талаас энэ шийдэмгий хүүхэн ямар ч хамаагүй тушаал буулгаж, дуугаа өргөж, аль ч мөчид урцны эзэгтэйгээс дарга болж хувирч магадгүй тул болгоомжлох хэрэгтэй байлаа. Ер нь даргын царай ч тиймэрхүү харагдана. Тэрээр хөгжилтэй инээд алдан, малчдын яриаг зөвшин толгой дохиж байвч царай нь дорвитой хэвээр, хэлэх ярих нь итгэлтэй, эрх дархаа илэрхийлэх учир зохих хэмжээнд өөриймсөг хээгүй байж болох ч түүнтэй ёсчлон харьцах учиртай нь илт.
Нэлээд халамцсан Фока Степанович,
—Наталья мундаг! Наталья бол манай хүн, яриад яахав... Шаггүй хүүхэн! Шагнасан ч чадна, чих мушгисан ч чадна, би үүнийг мэднэ л дээ, сургуульд цуг байсан юм чинь, яриад яахав... хэмээн чанга дуугаар өгүүлснээ аяганы тэг дундуур архи аягалаад зориг муутайхан,— Наталья Петровна! Дахиад бидэнд ганцхан балгачих, хамгийн сүүлчийн балга! Энэ сайн жилийн төлөө уучих! Бид бүх цаагаа туугаад ирсэн! гэв.
—Үгүй ээ, Фока Степанович, би болсон, чи ч гэсэн болсон шиг байна, маргааш хэцүү өдөр болно, гэтэл чи шартаад өвдчихнө.
—Би шартдаггүй хүн!
—Тэгвэл шартдаг хүмүүс бий. Түүнээс гадна та нар тооллогын хашаанд жижүүр тавих хэрэгтэй, юмыг яаж мэдэх вэ, хэн нэгнийх нь нохой дайрч ороод гай тарьж болзошгүй. Чи, жишээлэх юм бол, найдвартай харуул болж чадахгүй, харин гадаа унтчихаад хөлдчихнө.
Костя талимааран инээмсэглэж ярианд оролцов.
—Манайд уудаггүй хүн бий. Николка уудаггүй юм, мань хүн л харуулд гарна даа. Бид нар одоо санаа амар болсон, зодоо хийхийн цагт салгах хүнтэй, мөн жижүур хийх хунтэй...
—Тийм шүү! Нээрэн тийм! Николка уудаггүй! Тэр харуулд гарна! Николка! Николка! Чи цаа манана биз дээ? Юу гээд тэнд нуугдчихаад байна? Юунаас ичээ вэ? Николка, нааш ир... хэмээн малчид шуугилдав.
—Николка эр хүн, ёстой сайн малчин болно! Харин жаахан жаахан сургасан хэрэгтэй...
—Тэгвэл өөрөө л сурга л даа, Аханя. Хамаг туршлагаа түүнд эзэмшүүл. Ингэхэд Родников, чи нээрэн яагаад нуугдчихаад байна? Аль вэ, гэрэл рүү ойртоод орхи, ямаршуухан эр болж вэ, би харъя.
Николка дурамжхан наашдах зуур «Би ямар зураг юм уу?» гэж дургүйлхэн боджээ.
—Хөө, яасан том болоо вэ, бас ууртай байгаагий нь! Юунд сэтгэл дундуур байна, Родников? Эсвэл ажлаасаа урам хугараа юу? Ямар том болоо вэ, үгүй ер, тэнгэр минь! Хаашаа зүтгээд байгаа хэрэг вэ, энэ хүн чинь? За, яажшуухан аж төрж байна? Малчид чамайг гомдоодоггүй биз? Ажил чинь сэтгэлд чинь таарч байна уу? Яг л чин үнэнээ хэлээрэй гэж Иванова Николкаг эгцлэн ширтэж инээмсэглэн шалгаав.
Малчид, хөтөч нар чимээгээ намдаж Николка руу ширтэцгээлээ.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 91 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited