#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.17 3:23 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 91 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: Nov.10.14 9:19 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.09.14 2:17 pm
Posts: 17
— Мэдээж, сайхан байлгүй яах вэ! Хэн муухай гэж хэлж байна вэ? хэмээн Афонька балмагдан өгүүлээд Николайд дахин хандаж,— За Николай, чи ямар газар алба хаах нь вэ, ямар цэрэгт орох нь вэ, тэр бүхнийгээ бичихээ мартаж болохгүй шүү, зургаа заавал ирүүлээрэй, за юу? гэж шалгаана.
— Нээрэн тийм, зургаа заавал ирүүлээрэй гэж Долганов ярианы дундуур орж,— Тэгээд дараа нь хүрч ирнэ шүү, бид чамайг гэрлүүлнэ! Чи бригадын дарга болно. Хэний ч үгэнд битгий ороорой, наашаа л ирээрэй... гэж өгүүлэв.
Табаков шилбүүрээрээ газар хатган, боорлон хуцаж зүтгэлэн буй нохдыг арай ядан тогтоож байв. Родников эхлээд Татьянатай, дараа нь Скребыкинтой гар барьж, Афанасий Долганов хоёрыг тэвэрч, жижүүрт явсан Костя Фока Степанович хоёрт сайн сайхныг
ерөөхийг захиад чарган дээр харайн гармагц чарга чу- хам үүнийг хүлээж байсан мэт тэр даруй ухасхийж, тэртээ доош гулсан давхихад төмрөөр улласан чарга царцуу цасан дээгүүр зүлгүүрт хутга нийлэх мэт шужигнан жирийлгэнэ.
— Хуг! Хуг! Ху-уг! Угольчан! Бүү залхуур! Чамайг даа...
Хоёр талаар хар мод жирэлзэн өнгөрч, чарганы ард хоцормогц хоорондоо гүйн нийлж, ирээр нь дээш нь харуулчихсан хөрөөг санагдуулам нэгэн хар зурвас болох бөгөөд чарга донслон ийш тийшээ хазайж яваа учир тэр хөрөө нь баруун, зүүн тийшээ хөдөлж өөрийг нь Маяканы нурууны хөхөмдөг оргилоос, зүүн талаараа яльгүй ягаан хаяатай энэ үнсэн саарал тэнгэрээс, одоо энэ хөрөөний цаад талд хоцорсон ойр дотно хүмүүсээс, энэ хэдэн жилд амьдрал болгож, сэтгэл дүүрэн явсан бүх юмнаас үүрд салган хөрөөдөж байх шиг Родниковт санагдахуйд энэ бүхнийгээ орхино гэхээс нулимс асгарам дотор шимширвээс энэ хөрөөний цаад талд одоо хэр чухам юу гэж нэрлэхийг эс мэдэвч ямар ч атугай тун чухал зүйл үлдэн хоцорсныг мань хүн гэнэтхэн ойлгож, энэхэн чухаг зүйл нь өдрийн бодол, шөнийн зүүдэнд залран ирж, сэтгэл санааг гижигдэн гижигдэн байх бололтой хэмээн ухаарсан авай...
— Поть-поть! Нухад минь! Поть-поть! Николай, яагаад гунихарчихав? Битгий гутар, залуу минь! Битгий гутар, ямар ч юм болж байсан цөм сайжрахын учир болж байгаа нь тэр! Хөлөө мэдээтэй яваарай, эс тэгвэл цэрэгт авахгүй шүү. Үгүй ер, эд нарын давхицгааж байгааг! Гэрээ орох замаа мэднэ гээч. Угольчан! Чамайг уу, би... Хүүе Николай, Аханятай уулзмаар байна уу?
— Ваня ах минь, ёстой уулзахын түүс болж байна!
— За тэгвэл маргааш зам жаахан муруйя. Аханя уржигдар надаас чиний тухай сураглаж, чамайг аль за- маар авч явахыг асууж, Бэбэ, Зузааны даваа хоёрын алиугаар явах вэ? гэж байсан. Би Бэбэгээр явна, тэр нь дээр гэж хэлсэн чинь мань өвгөн амаа барьж, би бол Зузааны даваанд заавал очих ёстой, тэгэхлээр чи Николкаг өөр газраар аваад явчих юм байна. Гэхдээ чи ингээрэй. Николкагаас Аханятай уулзмаар байна уу, үгүй юү гэж асуугаарай. Хэрвээ «уулзмаар байна» гэж хэлбэл Бэбэгээр явахад үнэндээ амар ч гэсэн чи түүгээр битгий яваарай, Зузааны даваагаар яваарай, би тэнд Николкаг хүлээж байя, замдаа сайн явахын ерөөл тавьж,
надад захисан юм. Би тэгээд л чамд хэлж байгаа нь энэ. Тэгэхлээр одоо Зузааны даваагаар явах шив дээ?

Родниковын хоолой зангираад хариу юу ч хэлсэнгүй. Табаков ч түүн рүү нэг хяламхийн харснаа чимээгүй болов.
Маяканы хөхөмдөг уулс улам улам алслан хоцорно...
Өглөөний арван нэгэн цагийн орчим Зузааны даваа- наас бууж явахдаа Родников Табаков хоёр нэгэн зэрэг утааны үнэр авлаа. Хөр цас хагаран, чарга байн байн цөмөрч, цасны өнгөн давхарга чарганы уланд наалдаад байх болов. Ноход урт хэлээ унжуулан даавуу шиг сав- чуулж, ядарсан, халсан хоёртоо бахардан уухилж, чар-
га араас нь нойтон элсэн дээгүүр чирч байгаа гуалин шиг зуунги залхам чангаана. Ноход утааны үнэрийг ч
ер тоосонгүй, толгойгоо унжуулсан чигээрээ зүтгэлж явснаа сүхний чимээ сонсмогц цөм нэгэн зэрэг хэлээ
амандаа хийцгээж, хударгаа чивчрүүлэн чимээ гарсан зүг рүү дуу шуугүй шогшуулцгаав.
Төдөлгүй сийрэгхэн хар моддын дунд майхны бараа
бүрэлзэж, дээр нь саарал утаа мушгиран суунаглах нь харагдав. Майхнаас холгүй улаар нь эргүүлсэн чарга наранд сэвэрч байх бөгөөд түүний ойролцоохон цасан дээр гармань (чарган дээр дэлгэж юмаа ачаад захаар нь буцааж юмаа хучдаг бэрзээнт), богц, шуудайнууд хэвтэнэ. Ногоон ноосон цамцтай, нарны шилтэй, толгой нүцгэн нэг хүн нохдынхоо ойролцоо сүхээр нэг юм цав- чаад зогсож байна. Хүнээ тойроод хэвтэцгээж байсан но- ход, хөсөг ирж явааг мэдмэгц босон хуцацгаахад эзэн нь тэднийг зандарлаа.
Табаков Родников руу эргэн,
— Осип байна! За ингээд уулзах нь энэ! Тэгэхлээр эндээ өдөр өнгөрөөнө өө гэв.
Майхнаас гоёлынхоо эвен өмсгөлийг өмссөн Улита гарч ирэв. Тэрээр гараа саравчлан майхан руу айсуй яваа улсыг ширтэн харна.
Родников Аханяг гарч ирнэ гэж харсаар байвч өв- гөн байдаггүй. «Өвгөн үнэхээр муу байгаа юм байна» гэж харамсан бодов.
Осип сүхээ тайрдас руу шигтгээд зогсож буй хөсөг РҮҮ түргэн явж очив. Бараг тал нь том толин шилэнд халхлагдсан түүний нүүр тэмээлзгэнийн толгойтой төс- тэй ажээ.
Тэрээр Табаковтой гар барих зуур,
475— За та нар хүрээд ирсэн нь сайн байна, бидний замыг бага ч гэсэн зөөллөөд өглөө, одоо бид шуурхай явах болно. Сайн уу, Родников, сайн биз дээ! Чи чинь яагаад гар ингэж чанга атгаж байна вэ! Няцалчихна шүү! Хүчээ мэддэггүй юм уу, явж цай уу, Иван бид хоёр өөрсдөө янзалчихна. Өвгөн чамайг тэнд хүлээж байгаа... гэв.
Николай майхан руу явлаа. Улита түүнийг хүлээз- нэх зуур эелдэгхэн толгой дохино. Тэрээр энэ ганц жи- лийн хооронд мэдэгдэхүйц өтөлж, одоо сайхан зантай инээмсэглэж байгаа ч гэсэн нүдэнд нь гуниг хурсан нь илэрхий ажээ.
— Улита, сайн байна уу! хэмээн Родников зориуд цовоо дуугаар хүүхэнтэй мэндлэв.
— Мэнд ээ, мэнд, Микулай! Хүрээд ирэв үү?
— Тийм ээ, Улита, ингээд цэрэгт татагдаж байна...
— Э-э! Хокан ай! Хокан ай! Орж цай уу... гээд Ули- та майхны хормойг сөхөж зочноо түрүүлж оруулав.
Родников сэтгэлийнхээ хөдөлгөөнийг дарж ядан, майхан дотор аюулт өвчинд тарчлан үхлээ хүлээж буй хүнийг харна гэж бодсоор бөхийхөөрөө бөхийгөөд дотогшоо орлоо.
Аханя цайны явган ширээний ард нэрж байгаа ху- ван гаанстай тамхиа бариад, баяртай сайхан инээм- сэглээд завилан сууж байна.
Николай «Амьд байна! Эрүүл байна!» гэж бодон хор- мын төдийд мэгдэн сандарлаа. Гэвч дараагийн хором гэ- хэд л мань хүн өвгөний дэндүү том алгатай хатангир нарийхан гар, туранхай цонхигор цагаан царай, харц нь дотогшоо шингэсэн юм уу гэлтэй ер бусын тайван том нүд энэ тэрийг нь харлаа. Өвгөний харцнаас үзвэл тэ- рээр аль хэзээний төрөл арилжаад, амьдралын гадна буюу амьдралын толгой дээр байна уу ч гэлтэй, эсвэл бүр ердийн хүмүүс очих зам байхгүй амьдралын яг голт зүрхэнд, яг ариунаас ариун хэвлийд нь байгаа байх, тэгээд тэр дотроос нь амьдралыг, Родников буюу тэр мэтийн тунгалаг толигор мөрөн дээгүүр гулгах мэт амьд- рал дундуур гулгаж байгаа хүмүүсээс шал өөрөөр мэ- дэрч байгаа байх ёстой. Бодвол тэр байгаа бүх бие сэт- гэлээрээ, эд эс, сэрэл мэдрэл нэг бүрээрээ, тархиныхаа нугачаа нэг бүрээр амьдралыг мэдэрч байгаа байх. Тэ- рээр ангаж үхэх гэж байгаа хүн булгийн цэнгэг уснаас яаж уудаг шиг амьдралыг өөртөө шингээн авч бай- гаа...
Аханя гаансаа тавиад зочин руугаа хоёр гараа сун- ган царайд нь баярын мишээл гэрэлтэж,
— Колья! Сайн байна уу, Колья! Хүрээд ирээ юү, тийм үү? Окси! хэмээн мэндлэв.
Өвгөний гар зөөлхөн, хүний эрхээр ажээ. Николай түүнийг аятайхан атгаж,
— Сайн байна уу, Аханя! Сайн байна уу, хүндэт ах минь! Намайг ингээд цэрэгт татаж байна. Тантай уулзаж байгаа маань сайн юм боллоо гэж ялдамхан өгүүлэв.
Аханягаас эмнэлгийн үнэр ханхална. Николай түүний иүд рүү эгцлэн харахаас эмээн, чанга ярих уу, аяархан ярих уу, хөгжилтэй ярих уу, гунигтай ярих уу гэдгээ мэдэхгүйн гадна түүнийг гомдоох вий гэж айх учир ярих өнгөө олж ядан санаа зовно. Гэтэл Аханя өөрөө ярианы өнгийг заагаад өглөө. Николайд дэргэдээ байгаа цааны арьсыг зааж баяр хөөр болон,
— Окси! Чи яасан том болсон, ёстой жинхэнэ ню- ча! Энд суусан, цай уусан хэрэгтэй, булга яаж барьснаа ярь, манай Магаданд танай захиа авч их баярласан. Хувцсаа тайлсан хэрэгтэй, чамд халуун байгаа, одоо явахад тун муухай байгаа, цас царцахыг хүлээцгээе гэж өгүүлэв.
Николай малгай, хүрмээ тайлж майхны хаяа руу хаяв. Улита цайныхаа аяга савыг ширээн дээр гарган тавилж, шаазан данханд шинэ цай хандлах зуураа Род- ников руу байн байн сониучирхан харна.
Аханя гаансаа дахин авч нэлээд удаан сорж асаасны эцэст нэг их чухал том ажил хийсэн мэт сэтгэл хан- галуун инээмсэглэв.
— Кодарчан надад ярьсан, чи зөндөө олон булга барьж, тун сайн анчин болсон гэсэн. Тэр хэлсэн, чи голд ойчсон уу, аан? Золтой л хөлдчихөөгүй, тэглээ ч гэсэн мөлхсөөр байгаад майхандаа орж, зуухандаа гал түлсэн гэсэн, тийм үү? Окси! Маш сайн байна! Зүйтэй, яг тэгэх хэрэгтэй! Чи яаж тооллогын хашаа барьснаа ярь? Яаж булга барьсан бэ? Манай чамайг зөндөө сонсмоор байна!
Өвгөн арьсан дээрээ суудлаа засаж суугаад Род- ников руу толгой дохиж сонсохоор завдтал хүний хө- лийн чимээ гарч Табаков орж ирэв.
— Сайн байна уу, Аханя! Сайн байна уу, Улита! За, цай байх шив, шинэ цай — маш сайн байна! хэмээн тэр хоёртой мэндлээд тэр даруй хувцсаа тайчсанаа мал- чидтай уулзсан тухай, Родников юмаа малчдад бэлэг- лэсэн тухай, тооллогын газрын хажуугаар өнгөрч яваад залуу баавгай цочоож, ноход нь яаж түүний хойноос зүтгэлж, чаргыг нь золтой л хожуул мөргүүлээгүй ту- хай энэ тэр бачимдан ярьж гарлаа.
Осип шил архитай хүрч ирэв. Улита цайгаа аягалж хараахан амжаагүй байтал тэр аягануудад нь хэдийн архи хийчихсэн байлаа. Родников өөртөө цай хийхийг Улитагаас гуйв.
Аханя өөрийнхөө хувийг сэжиглэж тээнэгэлзсэн байр- тай харж байснаа гэнэтхэн яавал яаг гэсэн янзтай га- раа сэгсрээд Николай руу гэмшингүй харж, аягатай юмаа аваад уруулдаа хүргэснээ нүдээ аньж толгойгоо гэдийж байгаад архийг нэгмөсөн хөнтөрчихөөд дорхноо ярвайн шуухитнаж нүдээ нээлгүй зүүн гараараа ур- дуураа тэмтэчлээ. Улита учрыг мэдэж аягатай ус бушуу- хан бариулав. Өвгөн усыг уусан боловч энэ нь олигтой тус болсонгүй бололтой, нүдээ хагас нээсэнд царайд нь зовсон байдал хэвээрээ байна.
— Зүгээр, Аханя, ингэсхийгээд зүгээр болно хэмээн Табаков өрөвсөн өгүүлээд,— Май, үүгээр даруулж ид гээд өвгөнд хэрчим түүхий элэг сарвайсанд Улита ба- чимдан,
— Энэ хэрэггүй! Наадах чинь тийм юм идэж ча- дахгүй! Ганцхан шингэн юм л чадна, өөр юу ч чадах- гүй гэв.
Гэтэл өвгөн тэр элгийг бушуухан аваад зажилж гарав. Сайтар зажилсны дараа амсхийснээ шүд зуун хүчлээд залгичихлаа... Хэдэн хором хэртэй дотор нь юу болж байгааг чагнасхийн байснаа гэнэтхэн хажуу тийш ондгосхийж дэвссэн модны мөчрийг зайчлан яраад татавганан чичирч хамаг идсэн уусан юмаа бүгдийг нь бөөлжчихөв. Тэгээд цааны арьсан дээр налан хэвтэж, зөөлхөн ёолохын хамт татавганасан хэвээрээ цээжээ зөөлхөн илж байна. Аханя Николайн сарын өмнө худал- даж авч эмнэлэг рүү өгүүлсэн өмд, цамцыг өмссөн байс- ныг мань хүн тун сая л санамсаргүй анзаарчээ. «Ээ, эрхэм хүндэт Аханя минь, Аханя минь...» хэмээн бодоод Николай санаа зовж гайхшран Улита руу харж,
— Ямар нэг эм өгөх юм уу, тэгвэл гайгүй болох биш биз? гэж асуув.
— Үгүй чишш, ямар ч эм хэрэггүй хэмээн Улита ха- рамсалтай толгой сэгсэрч,— Ядрахтайгаа зэрэг л дандаа ингэдэг юм. Хөнжил дэвсгэрийг нь засах хэрэгтэй гээд майхны хаяа руу очиж хөнжлийг нь зэхээд,— Жаахан унтаг, тэр нь хэрэгтэй, амрах хэрэгтэй, тэгвэл дахиад сууж жаахан ярьж чадна гэв. Улита санаа алдаад өвгөн рүү ойртож, мөрнөөс нь дэмнэн, хэвтэж хажуул гэж ятгалаа.
Николай туслалцахаар ухасхийн босож, тийнхүү хоёулаа хамжин Аханяг дэлгэсэн хөнжил дээр аятайхан хэвтүүлээд эрээн даавуугаар өнгөлсөн хөнгөхөн туулайн арьсан хөнжлөөр дээрээс нь хучив. Аханя энэ зуур нү- дээ нээхгүй туж гинан ёолсоор байсан бөгөөд цонхигор царай нь бурзайтал хөлөрчээ. Тэрээр Улитад нэг юм аяархан хэлсэнд цаадах нь мөн нэг юм аяархан ха- риулснаа тэр даруй явган ширээ рүү очиж цай аягал- лаа. Эрэгтэйчүүд чимээгүй дүнсийцгээнэ. Тэгтэл ч Аха- ня ёолохоо больж, амьсгаа нь жигдрээд ирлээ. Унтчи- хав уу, эсвэл зүгээр болчихов бололтой.
— Уу, уу, Микулай! Юу гэнэ ээ? Цай хөрчихөв үү? гэж Улита чанга өгүүлээд Родников руу аягатай цай дөхүүлснээ,— Одоо их унтана, зөндөө ядарчихсан. Чи ч гэсэн бас унтах хэрэгтэй. Цөмөөрөө унтах хэрэгтэй. Шөне явцгаах юм чинь хэзээ унтах вэ дээ? гэв.
— Тэр зүйтэй шүү хэмээн Табаков тосон авч,— Дугхийчихвэл ч зүгээр л хэрэг. Энэ шөнөөр хөр цасан дундуур явна гэдэг чинь ял эдлэхээс дор ажил, тундрт бол дажгүй л дээ, гэтэл тайгаар явахад нэг бол чарга мод мөргүүлж бяцалчих гээд, нэг бол хөл гараа няцал- чих гээд яггүй шүү гэв.
— Харин тийм ээ, би хэзээний няцалчихаад байна гээд Осип зүүн өвдөг рүүгээ хуруугаараа зааж,— Тас- хийгээд явчихсан! Нүднээс гал манасхийх шиг л бол- сон... Хөр цас хэр зэрэг удаан тогтох бол, Иван, чи юу гэж бодож байна? Би дөрөв хоногт амжиж буцаж ирэх болов уу? гэж асуулаа.
— Амжилгүй дээ! Хоосон чаргатай хүн ус шалбааг таарсан ч гялалзуулаад л хүрчихнэ. Цагийн байдлаар бодоход царцуу цас дахиад арваад хоногтоо байж л байх ёстой, харин тэнгэр л битгий муухайраасай, тэн- гэр муудвал ч цас шалчийгаад явчихна шүү дээ.
Хөтөч нар цайгаа гүйцээж уугаад хөнжлөө майханд оруулж унтахаар хэвтэцгээв. Улита цайныхаа сав суул- гыг хайрцагт нь хийж, ширээгээ зайчлаад мөн хэвтээд өгөв. Майханд нам гүм болж, гагцхүү Осип хөнжил дот- роо зөөлөн хурхирч, зууханд шатаж байгаа мод шад пад- хийнэ. Родников Аханягийн амьсгааг байн байн сэтгэл

тугшин чагнаж элдвийг бодно.
«Аюулт өвчинд нэрвэгдсэн хүн зовлонгоо эдэлж дэр- гэд ингээд бөхөж байхад бид хажууд нь юм идэж, цаг агаарын тухай ярьж, инээлдэж, хэзээ ямагт хийж байдаг юмаа хийцгээж, үхэж байгаа хүн өөрөө бас энэ бүх- нийг хийж байгаа нь мөн хачин шүү. Амьдрал гэдэг гайхалтай зүйл юм. Налуу газар луу явж байгаа галт тэрэг шиг өөрийнхөө хүчинд хурдаа аван аван, төмөр зам дуустал буюу дугуй нь замаасаа мултрах хүртэл тийн- хүү хурдлан давхих юм. Тэгээд ч амьдрал барьцтай юм! — Тэрээр хад чулуу, нүцгэн халцгайд байдаг өнгө өнгийн хагийг дурслаа.— Үнэхээр барьцтай! Гэлээ ч гэсэн чи- ний амьдрал хэзээ ч дахиж ирэхгүй гэдгийг мэдсээр байгаад үхнэ гэдэг хэцүү агаад харамсалтай байдаг байх... Бодох юм биш. Чи гэдэг хүн үхээд энэ орчлон- гийн ахуйгаас үүрд алга болно... Газар дээр моддын навчис сэрчигнэсээр, цэнхэр хөх огторгуйд нар хурц гэрэлтсээр, ногоон нугад хамба шарилж цэцэглэсээр байх болно. Тэгээд хэн нэгэн хүн тэр хамба шарилжийг түүж, баглаа цэцэг болгоод цэнгүүн хөгжилтэй инээж явах болно. Гэтэл чи... чи алга болчихсон байна. Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч дахиад бий болохгүй! Хэзээ ч...»
Николай бодолдоо дарагдан, зуухан дээр байгаа том гуулин данх руу гөлөрчээ. Данхны цоргоноос уур го- жигдон савсана. Тэрээр Аханяг сэрж, яриагаа үргэлж- лүүлнэ гэж хүлээсээр байвч өвгөн эс сэрэх ажээ.
Сэтгэл түшсэн элдэв юм бодож хоёр цаг хэртэй эр- гэж хөрвөөсний эцэст алжаалдаа автан нам унтсан байв. Нэг сэрсэн хэдийн орой болчихсон байв. Шинэхэн цайны ааг, махны шөлний үнэр ханхална. Улита сав дотроос цааны мах халбагадан гаргаж модон царанд хийж байна. Хөтөч нар алга, тэр хоёр загасны борц сүхээр тогшиж байгаа чимээ сонсдохыг бодвол нохдоо хооллож, хөллөхөөр явсан бололтой. Аханя түрүүчийн- хээ байранд суугаад түүний сэрэхийг хүлээн хайрын нүдээр харж байжээ.
— Ичсэн баавгай шиг нам унтчихжээ, намайг сэ- рээх хэрэгтэй байсан юм хэмээн Николай гэмшингүй өгүүлж, хөнжлөөсөө бушуухан сугарлаа.
— Окси! Баавгай гэв үү? Чи буруу ярьж байна, за- луу баавгай аль хэдийн энэ толгодоор явж байгаа. Чи бодвол жирх шиг унтсан байх, тийм үү? Ээ, одоо ч жирх ёстой бөх нойрссон байсан! Чи жирх шиг! хэмээ- гээд Аханя хөгжилтэй инээхэд үнэхээр чин сэтгэлээсээ
цэвэрхэн инээж буйг үзээд Родников тэсэж чадалгүй өөрөө бас инээмсэглэв.
Аханя гоёлынхоо хувцсыг өмсчихжээ. Цэнхэр ноосон цамц өмсөж, өнгө өнгийн өлбөн шигтгээстэй халиун тоногтой, шагайгаар нь улаан оосроор чангахан уясан бараан цааны арьсаар хийсэн шинэхэн гутал жийжээ. Буурал халимгаа арагш нь гөлчийтөл самнасан нь мөн л тоо томшгүй олон мөнгөн утас хөгжилтэй гялалзан байх шиг. Өвчинд шаналсан цонхигор царай нь хүртэл үрчлээ бүрээсээ цог заль, өгөөмөр сэтгэл бадрааж зов- лон зүдгүүр, уйтгар гунигийн сүүдэрт өчүүхэн төдий ч сэвтээгүй, тэнгэрийн орой шиг яруу тунгалаг байх агаад түүний хүнийх гэмээргүй гоёмсог, ухаалаг дөлгөөн нүд нь тэр л тэнгэрийн өндөрлөгөөс Родниковын сэтгэ- лийг нэвтлэх мэт харж бүхийд энэ харцыг өөрийн эрхгүй Мона Лизагийн нүдтэй зүйрлэмээр санагдсан болой. «Би яаж яваад урьд нь үүнийг анзаардаггүй байв аа? Өөрөө мэргэн даяанчтай төстэй, нүд нь сайхан ялдам талимуун юм байна...»
— Микулай, нүүрээ түргэн угаах хэрэгтэй! Юм идэц- гээе. Табаков явах гэж яараад байсан, та нар түрүүлж явна, бид нар цас хатуурахыг жаахан хүлээнэ, манайх дэндүү их ачаатай! гэж Улита хэлэхэд Аханя инээм- сэглэн,
— Тэгж үз, жирх минь нүүр гараа угаасан хэрэгтэй! гэж толгой дохив.
Николай майхнаас гарч нойрмог нүүр, хүзүү, гарын- хаа шууг нойтон цасаар арчаад, бүрмөсөн сэрэхийн тулд хоёр атга цас авч цамцныхаа дотуур ар өвөр хоёр руугаа хийв. Тийнхүү сэргээд ирлээ.
Цаг оройтсон боловч нар хараахан жаргаагүй, өд- рийнх шигээ ээх илчгүй ч туяа хурц хэвээрээ байна. Родников хурц нар, цасны туяанаас гялбан анивчсаар Табаковыг харвал чарганыхаа урд талыг баглаж байлаа.
— Ваня ах аа, элбэлцэх үү?
— А-а, сэрээ юү. Үгүй ээ, хэрэггүй, энд туслаад байх юу байх вэ? Би одоо очно, цай ууцгаачихаад зам- даа гараад өгье. Хоёр километр ой дундуур зам муутай газраар яаж ийж байгаад явж тундр хүрнэ, тэр хүр- чихвэл цасны нягт засмал зам л гэсэн үг, чарга цөм- рөөд байхгүй, тэгээд аягүй бол шөнө дунд гэхэд гэртээ хүрээд очиж ч магадгүй...
«Аханятай ч олигтой ярьж амжсангүй, унтаж байгаад өнгөрлөө, тэнэг толгой чинь!» хэмээн Николай харамсан
өөрийгөө зүхсээр майхан руу түргэхэн буцаж ирэв.
Улита түүнд цэвэрхэн алчуур өгөв. Николай нүүр гараа арччихаад Аханягийн өөдөөс харж суулаа.
— За Колья, тэгэхлээр чи чинь ихээс их нүүдэлд явах нь, тийм үү, аан?
— Юун нүүдэл вэ, Аханя? Үгүй шүү, би нүүдгээ нүүчихсэн, намайг одоо цэрэгт татаж байна. Хот руу, Магадан руу явна, тэндээс магадгүй Украины нэг- газар луу, эсвэл Камчатка руу аваад явж болзошгүй. Ингээд гүйцээ, би нэгэнт нүүдгээ нүүчихжээ, Аханя.
— Би жөв ярьсан хэмээн өвгөн нигүүлсэнгүй инээм- сэглээд,— Манай ингэж бодсон: чи Магадан хот руу явна, дараа нь бүр холын хол явна, гурван жил цэрэг алба хаасан болно, дараа нь орчлонгоор ийшээ тийшээ явсан, янз янзын гоё хот үзсэн, янз янзын хүнтэй ярилц- сан болно, тэгж зөндөө удаан нүүсэн! Энэ бол их нүүдэл л гэсэн үг! гэснээ Аханя үгээ сонгон хайж чимээгүй болсноо гэнэтхэн,— Харин манай Маякан руу нүүж байна, миний их нүүдэл тэндээс эхэлсэн, тэндээ л тэгж дууссан болно... Бүрмөсөн дууссан... хэмээн гэмшингүй гунигтай өгүүлээд тэргүүнээ гудайлган бодолд автаж чимээгүй болов.
Родников Улитагийн тавьсан махыг өөрөөсөө хол- дуулав.
— Улита, баярлалаа, би юу ч идмээргүй байна, харин цай хийгээд аль, жаахан цай уучихъя.
— Яагаад идэхгүй байна? Ид, Колья ид! гэж Аханя сая санаа авч өгүүлэв.
Аханя, би үнэхээр юм идмээргүй байна. Харин цай бол дуртайяа уух байна.
— За тэгвэл яахав, яахав хэмээн өвгөн толгой до- хиж,— Яахав, дараа иднэ биз, чи залуу байна... Колья, манай чамд тун хайртай шүү! Манай хүү байхгүй, чи надад хүү л гэсэн үг, за юү, тийм үү? гэв.
— Тийм ээ, Аханя, тийм! Би ч гэсэн таныг их хүн- дэлдэг, та бол миний хувьд эцгээс минь илүү...
— За, тийм байна, тэгэхлээр ийм... хэмээн өвгөний сэтгэл догдлон нүдээ анивчиж,— Манай удахгүй үхнэ, чи миний хүү аж төрсөөр байх болно, нүүдэллэсээр байх болно, чи бол маш сайн хүн, чамд зовох сэтгэл бий, сайхан сэтгэл бий... Колья, манай зөндөө их бодсон! Манай сэтгэл их зовсон! гээд хатангир гараа цээжин- дээ нааж, бие бодийн юм уу, сэтгэл санааны юм уу, 
нямяттптнш
мямяшяавиамйш»
аль нэгний нь зовиурыг тэвчин, шаналгаатай ярвай- гаад,— Манай сэтгэл их өвдөж байна, Колья! Манай бүх насаараа тайгаар нүүсэн. Урьд тайгаар хүн ховор- хон явдаг байсан, тун ховорхон! Гэхдээ тайгаар явсан хүмүүс бүхнийг ойлгодог байсан, муу юм хийдэггүй, араатан амьтныг хий үргээдэггүй байсан! Одоо шал өөр болжээ, тайгад хаа л бол хүн явж бузарлаж байна! Пинд байсан хүнс авсан, тайгыг түймэрдсэн, трахту- раар зөндөө мод сүйтгэсэн, хүний буга буудсан — хү- мүүс дэндүү муу болжээ! Яах гэж ийм хүмүүс байдаг байна? Ингэж бузарлаад байвал бүх тайга дуусна! Тайга баларсан бол хүмүүс бас баларсан, бүрмөсөн баларсан болно!..— Аханя чимээгүй болж ядарсан байр- тай нүдээ аньснаа гэнэтхэн сэргэж тэргүүнээ өргөөд,— Манай ингэж бодсон, Колья. Муу хүмүүсийг тайга руу оруулах ердөө хэрэггүй юм. Зөв үү, Колья, тийм үү? гэв.
— Зүйтэй, Аханя, би ч бас тэгж бодож байна.
— За тэр! Чи бас тэгж бодсон, би тэгнэ гэж мэдсэн! хэмээн Аханя баярлаж, царайд нь дахин хийморь сэргэн гэрэлтэж,— Колья, чамд зовох сэтгэл байна, манай ча- маас нэг том юм гуйх гэсэн юм. Чи удахгүй хот явсан, чи номтой хүн. Колья, чи том даргыг олох хэрэгтэй, хамгийн том, хамгийн гол даргыг. Тэгээд яагаад олон муу хүнийг тайгад явуулж байна? гэж асуу. Яагаад трахтураар тайгыг сүйтгэж байна? Яагаад пингээс хүнс хамж авсан бэ? Яах гэж тайгыг түймэрдсэн бэ? Ерөөсөө нүд байхгүй юм уу? Хаашаа харж байсан бэ? гэж асуу. Өвгөн Аханя өөд болох гэж байхдаа ихэд уурлаж, сэт- гэл нь их шаналсан гэж хэл! Колья, чи түүнд тэгж хэлнэ биз, тийм үү? Хэлнэ биз дээ? гэж асуулаа.
— Хэлнэ хэлнэ, заавал хэлнэ, Аханя! Би амлаж байна.
— За зүйтэй, зүйтэй, хокан ай! хэмээн Аханя санаа амран сүүрс алдаж, духандаа дааварласан хөлсийг ханцуйгаараа арчаад,— Одоо манай жаахан амарсан болно гэснээ нүдээ аньж, алгаараа цээжээ үрэн, эгц чигээрээ биеэ барин суув.
Улита явган ширээний булан дээр аягатай ус тавьж,
— Холли му! гэв
Өвгөн толгой сэгсрэн тээртэй инээвхийлснээ Родни- ков руу харж, 
— Ид, Колья, ид гэж халамжтай өгүүллээ.
Табаков орж ирэв. Родников тавагтай махаа үг дуу-
гүй түүн рүү хандууллаа. Табаковыг идэж, ууж байх хооронд Родников Аханятай салахын цагт хэлэх ёстой ер бусын үг хайн духаа үрчийлгэн түүн рүү харж суув. Гэвч тийм үг олддоггүй, бодол нь хоорондоо холилдон хутгалдаж, толгой нь хий дүнгэнэн байх бөгөөд харин сэтгэл нь харуусан гунихарч, гөлөлзөн шимширлээ. Са- лах мөч улам улам ойртон байна, дахиад хэзээ ч, бүр хэзээ ч Аханятай уулзахгүй... «Ээх, Аханя, Аханя, эр- хэмлэн дээдлэх хүн минь, яах гэж энэ аюулт өвчинд автав даа, яах гэж үхэх гэж байна вэ? Яахаараа ингэж заавал сайн хүмүүс цагаасаа өрсөн үхдэг байна вэ, тийм хүмүүс үеэ бартал орчлон дээр аж төрөөд л сайн сайхан үйлсээ бүтээгээд л явж байхсан даа. Нөгөө библи судрын шударга бурхан, сайн бүхнийг өмгөөлөгч маань яахаараа ингэж сайхан сэтгэлт хүмүүсийг цагий нь болоогүй байхад алж, тэгснээрээ сайн үйлийг тас цохиж байна вэ? Энэ шударга зүйл гэж үү дээ?».
Тэгтэл Табаков цай ханатал уугаад, тамхиа татчих- лаа. Родниковын хөнжлийг жимбийтэл хуйлж олсоор боогоод майхны үүд рүү хаячихлаа. Лоовуузаа өмсөж хөвөнтэй хүрмээ товчиллоо. Тэгснээ,
— За Аханя, бидний явах болчихлоо гээд өвгөн рүү гар сунгав.
Өвген хоёр гараараа гар барьж мэхийгээд,
— Иван, үүрд баяртай! Манай чамайг аль нэг цагт санаандгүй гомдоож байсан бол надад уурласан хэрэг- гүй... гэв.
— Хаанаас даа, Аханя, хаанаас!.. Юунд тийм юм ярина вэ? Харин би л хэдэрлэж таныг гомдоосон байж магадгүй, тийм учраас та л намайг өршөөгөөрэй. Та бол зөв сайн өвгөн. Ер нь Аханя, та аан гэж бай. Та эл- дэв муу юм бүү бод... толгойдоо бүү хавьтуул, эмч нарт ч гэсэн тэр болгон үнэмших албагүй, заримдаа цаадуул чинь ёстой хачин юм ярьдаг улс... Эмч нар нэгийг хэлж байхад хэрэг дээрээ шал өөр байж л бай- даг. Тийм явдлыг алийг хэлж барах вэ... гэж хэлж байвч Табаков худлаа ярьж байгаадаа бантан өвгөний харц- наас нүдээ буруулан,— Хүмүүс нэг эдгэхээ хүрэхээр яаж эдгэдэг билээ дээ! Таны тухайд бол та тайга руу явж байна, тэнд агаар цэвэрхэн, анир чимээ байх- гүй, бие чинь амрахлаар аяндаа тэнхрээд ирнэ... гэж өгүүлэв.Өвгөн Табаковын ярихыг анхааралтай сонсож, өрөвд- сөн янзтай инээмсэглэн сууна. Хөтөч үүнийг ан- заармагц гэнэтхэн санаа авч Улита руу бушуухан гар сунган,
— Улита, баяртай... Зүгээр, ер санаа зоволтгүй... Би гарч Николайн хөнжлийг чарга руу аваачиж байя... гээд майхнаас гарлаа.
Николай Аханя хоёр нэг хэсэг доошоо харж чимээгүй сууцгаав. Улита ч бас чимээ байдаггүй. Тэгтэл ноход гаслан хуцалдлаа. Табаков шилбүүрээрээ чарганыхаа суудал руу тогших сонсдов.
Николай цочисхийж гэмшсэн царайтай,
— За Аханя, ингээд миний ч явах боллоо... гэв.
Өвгөн толгойгоо гудайв. Аханяг одоо харахад ямар
ч өмөг түшиггүй, өрөвдмөөр бяцхан амьган мэт санаг- даж Родниковын зүрх базлаад явчихлаа. Хоолой дээр нь бөөн юм овоорон зангирсан боловч мань хүн биеэ тайвшруулж, өвгөний мөрөн дээр гараа зөөлхөн тавьж, аргадах мэт илбээд,
— Аханя, аан гэж бай! Би сая сууж байхдаа танд жигтэйхэн сайхан, ер бусын юм юу хэлдэг юм билээ гэж баахан бодлоо. Гэвч юу ч бодож олж чадсангүй, тийм үг байхгүй юм байна... Тийм учраас би танд зү- гээр л хэдэн үг хэлье. Аханя... Аханя минь, би таныг энэ яваа насандаа байнга санан дурсаж явна, бас саяын хэлснийг бүгдийг нь биелүүлнэ, би хамгийн том даргыг олж таны тухай, бүх юмны тухай ярьж өгнө, тэгээд тэр хүн тайгыг дахин түймэрдэхгүй, модыг трактороор ня- цалж сүйтгэхгүй, цаа бугыг буудахгүй, хүний пингээс хүнс хоолыг нь хулгай хийлгэхгүй болгоно. Муу хүнээс сайн хүн хавьгүй олон, сайн хүмүүс муу явдлыг газар авахуулахгүй байж чадна, Аханя... Миний явах боллоо, Аханя. Би таныг заяа нь мартахгүй... Мэдэв үү? Бүх юм яг таны хүсэж байгаагаар л болно. Баяртай, Аха- ня, баяртай. Эрхэм хүндэт хүн минь, би мартахгүй... Мэдэв үү... гээд Родников өөр юу ч хэлж чадсангүй. Тэрээр Аханяг огцомхон татаж тэвэрчихээд эргэж ч харалгүй майхнаас ухасхийн гарлаа...
Дахиад л хуучин шигээ хаврын нойтон цас чарганы улан дор шажигнаж, дахиад л хөтөч эр нохдоо зандран, хажуугаар газар тэмүүлсэн агчгар хар модос эцэс төгс- гөлгүй мэт жирэлзэн өнгөрсөөр... Тэг тэгсээр чарга нь салхинд хунгарлаж хөрлөсөн хатуу цасан дээр гарч ирлээ. Тэртээд газар тэнгэрийн савслага хүртэл хараа хүрэх газарт Малкачаны түндрийн цагаан хөндий цэ- лийжээ.
— Үүрд баяртай, Аханя, үүрд баяртай..'.
Родников тавдугаар сарын гурванд хамтралын за- хиргаан дээр очив. Даргын суудал дээр Шумков ихэм- сэг дүртэй заларч харагдана. Тэрээр ширээний ойрол- цоох сандал дээр даруухан ирмэгдэн суусан, Родниковын эс таних нэгэн залуутай ярьж байх ажээ. Тэр залуу хүрэн өнгийн дугуй малгайгаа хоёр гараараа базлан суух агаад урт халиун үс нь дух руу нь дуулгаваргүй нөмрөн буужээ. Халаас нь цахилгаан товчтой хар хөх тансран хилэн хүрэмний дотроос нь хурц өнгөтэй, маяг хийцтэй цамц цухуйж, индүүдлэг сайтай цагаан саарал өмдний нь шуумаг өвдөгнөөсөө доош хонх шиг цорвойн өргөсөж, шал шүргэн байна.
«Мөнгө олох гэсэн зураач ирсэн бололтой».
— А-а, Родников хүрээд ирж! За сайн уу, дүү хүү, сайн байна уу? хэмээн Шумков дутуу босож гар ба- риад,— За дүү хүү, эрх дураараа байх цаг чинь гүйцэв үү? Алба хаах цаг ч болсоон болсон, май зарлан дуу- дах чинь энэ байна, чи маргааш Олад цэргийн хэлтэс дээр байх ёстой гэж малилзав.
— Игорь Константинович хаачаа вэ?
— Плечев томилолтоор явчихсан, би оронд нь бай- гаа. Тэгэхлээр ингэе. Одоо бүх тооцоо, тодорхойлолт, бусад юмаа чи авна. Тооцоогий чинь бодож амжаагүй мөнгө байвал алба хааж байгаа газар луу чинь гуй- вуулчихна. Өөр юу байдаг билээ? Өө тийм, би одоо онгоцны буудал руу утасдаад чамд билет үлдээ гээд хэлчихье. Цэргийн хэлтсийн зарлан дуудахтай хүн оочир- гүй явах ёстой, өнөөдөр тэнд хүн олон байгаа.
Шумков тун урамтай, жигтэйхэн сайхан зантай байх бөгөөд үг болгоноо амтлан хүлхэх мэт дэвэрсэн сэтгэ- лээр ярьж байв. «Намайг явж байгаад баярлаж байна. За, чи гайгүй ээ, одоохондоо баярлазнаж л бай, гэхдээ амар заяа үзнэ гэж бүү горьд, бүү найд» хэмээн Род- ников гомдох, дургүйцэх хослон бодлоо.
— За ингээд гүйцээ, дүү хүү! Цэрэгт очоод бидэнд захиа бичээрэй, биднийгээ мартав даа.
«Хабаровын шарил дээр очиж түүнтэй салах ёс хий- хээ мартах вий хэмээн санаад нөгөө залууг дахин со- ниучирхаж харснаа,— Үгүй ээ, энэ ч зураачтай төсгүй юм, дэндүү хулчгар царайлж байна, бас тэгээд охид шиг нүдээ буруулаад. Зураачийн нүд хурц гярхай байдаг...» гэж бодов.
— Энэ бол манай шинэ малчин хэмээн Шумков са- наандгүй өгүүлж тэгж хэлэнгүүт иччихсэн залуу руу зааж дохиод,— Зургаан сарын тусгай курс төгссөн... малын эмч, радио холбоочин, цаачин хүн, бидэнд үүнийг ингээд ирүүлсэн байна, хамтад нь хоёр радио холбоо явуулжээ. Нэгийг нь эндээ байрлуулна гээд өрөөний булан руу зааж,— Нөгөөг нь хоёрдугаар суурь руу аваачна, Вячеслав ч тийшээ очих юм, тэнд цаа маллаж, эмнэхийг нь эмнэж, хоногт нэг удаа хамтралын захир- гаатай холбоо барьж байна. Сайхан байгаа биз, дүү хүү ээ, тийм үү? гэв.
— Яриад яах вэ! Аль хэзээний л ингэж баймаар даа! гээд Родников залуу руу бахархан харж,— Естой гойд байна, хэлэх юм алга! Маш сайн байна!.. Харин яагаад үүнийг заавал хоёрдугаар суурь руу явуулж бай- гаа юм бэ? Энэ чинь хамгийн ойрхон суурь, тийшээ хэзээ ч хүрээд очиж болно. Холбоог юуны өмнө хамгийн хол байгаа бригадад, жишээ нь манайд, Маякан руу, эсвэл Василий Ивановичид өгөх хэрэгтэй шүү дээ, гэтэл энэ чинь юу болж байна вэ?.. гэж асуулаа.
— Үгүй тийм биш ээ, дүү хүү. Үүнийг бид одоохондоо тийш нь явуулж чадахгүй... Харин намар тийшээ дахиад хоёр холбоо өгөхөөр амлаж байгаа, тэгэхлээр тэр үед л явуулна, одоо хоёрдугаар суурьт малчин дутуу бай- гаа... хэмээн Шумков дургүйцэн ярвайв.
— Харин тийм, Василий Петрович, яг тийм шүү дээ! Тэнд чинь хамгийн найдваргүй бригад байгаа. Скребыкин хүртэл тэнд эвээ олоогүй байтал та нар энэ хүүг тийш нь шургуулж байх юм... Энэ чинь тэнд юу ч сурахгүй шүү дээ! Шал дэмий, хэн ч биш болгочихно. Тэгснээс сайн бригадад, Долганов руу юм, Василий Иванович руу явуулчих.
— За яамай яамай, дүү хүү, наад үг чинь дэндүү ол- дож байна, чи дандаа л шуугиан тарьж байх юм, армид очсон хойно чинь чамайг ингэж нэг их шуугиулахгүй байх аа, тэнд чамайг сайхан хөлслөөд өгнө... Эхэлж юм- ны учрыг олж байгаад дараа нь шуугих хэрэгтэй. Хоёр- дугаар суурь руу Кодарчан бригадын даргаар очно. Бас хүүгээ дагуулж явна, тэр нь мөн цаа маллана, тэгээд энэ Вячеслав тэдэнтэй нийлнэ.
— Кодарчан хоёрдугаар суурь руу бригадын даргаар очно oo? Тэднийх чинь арван ам бүлтэй өнөр айл! Тэр яаж зөвшөөрөө вэ? гэж Родников мэл гайхав.
— Зөвшөөрсөн л юм даа, ятгасан юм гэж Шумков сандлынхаа түшлэгийг налж бардам өгүүлэв.
«Ямар ч байсан чи лав ятгаагүй дээ. Плечев ятгаж л дээ, бас мань хүн л бригадыг яаж ийж эмхлэх санаа- тай холбоог холбоочинтой нь тийш явуулахаар шийдсэн байх нь» гэж Николай бодсон боловч Шумковоос урь- даар хүүд голчлон хандаж,
— Кодарчан ёстой сайн хүн, тийм бригадын дарга- тай ажиллаж болно, түүний ажил урагштай явах болно. Харин холбоог ямар ч байсан алсын бригадад л явуу- лах хэрэгтэй байж дээ. За тэр ч яахав, би санхүү рүү очиж мөнгөө авлаа гээд нөгөө залуу руу урамшуулан толгой дохиод хаалга руу зүглэв.
— Зогсоорой, Родников! Байзнаарай! хэмээн Шумков дух руугаа алгадан уулга алдаж,— Энэ ухаан санааны байж байгааг! Плечев явахдаа чамд мэнд уламжилж, албаа сайн хаах болон бусад элдэв сайхныг ерөөгөөрэй гэсэн, түүнээс гадна хамтралын захиргааны нэрийн өм- нөөс бид чамд жижигхэн дурсгалын зүйл болгож сахлын цахилгаан машин бэлэглэж байна гээд Родниковт арьсан гэртэй «Бердск» хэмээх сахлын цахилгаан машин өгч,— Армид алба хааж сахлаа хусахдаа биднийг дурсах бол- но гэж өгуүлэн жуумалзан инээдээ барьж ядан байж ёсорхон гар барилаа. Родников,
— Баярлалаа гэж товчхон хэлээд гарлаа.
Санхүү түүнийг удаан саатуулсангүй. Мөнгөө авч санхүүгийнхэнтэй салах ёс гүйцэтгээд дэлгүүрт амжиж орох санаатай үүдний довжоон дээр гарч иртэл тэнд нөгөө ирээдүйн малчин, холбоочин, малын эмч болох тансран хүрэмтэй залуу түүнийг хүлээгээд зогсож байв. Тэрээр,
— Би нэг түргэхээн тантай уулзчих гэсэн юм! гэж зо- риг муутайхан өгүүллээ.
Родников толгой дохиод залуу руу гар сунгаж,
— Аль вэ, эхлээд танилцъя, миний нэр Николай, би буруу дуулаагүй бол чамайг Вячеслав гэсэн байх аа? Түунээс гадна Шумков худлаа залж ч мэдэх хүн... гэв.
— Би таны тухай зөндөө сонссон. Кодарчан таны тухай ярьсан бас өөр хүмүүс ч ярьсан гээд залуу ичин- гүйрэн түгдрэв.
— Вячеслав, тэгэхээр ийм байна, бодвол чи бид хоёр чацуутнууд байх, намайг «чи» гээд ярь л даа, бас зо- ригтойхон бай, аль вэ, юу хэлэх гэснээ хэлээд орхи.
— Би тундрт ямар юм авч явах тухай л зөвлөж ярих гэсэн юм, тэгээд ч та эвенүүдийн дунд удаан байсан, цаа малласан болохоор надад ямар нэг зөвлөл- гөө өгөхгүйсэн болов уу? гээд Родников руу горьдсон байдалтай харав.
— Вячеслав, чи тундр лүү цаа маллахаар явахаа өөрөө шийдсэн үү, эсвэл хэн нэгэн хүн чамайг уруу тат- сан уу? гэж Родников нөхөрсгөөр асуулаа.
— Өөрөө!
— За тэгвэл чи нэг оноо аваад орхилоо. Одоо худ- лаа хэлсэн байвал хэлээ хамартаа хүргэнэ гэж амлаж байгаад нэг асуултад хариу: чи ой тайга, ер нь байгаль, бас бэрхшээл, элдэв адал явдалд дуртай юу, эсвэл энэ ажил авах хэдэн юмныхаа талаас л чиний сонирхлыг татаж байна уу? Үгүй бол чи маяг хөөцөлдөж тундр лүү явж байна уу? Одоо ч байгалийн тухай их ярьцгаах болжээ.
— Хаанаас даа, би маяг хөөцөлдсөндөө ингэж яваа биш. Миний эцэг Өвөр Байгалд орон тооны анчин, би түүнийг дагаж жаахан анчилсан. Манай тэндхийн бай- галь шал өөр. Гэтэл Умард нутаг руу явмаар санагдаад болдоггүй, тэгэхлээр нь тундрийг харахаар шийдэж Ана- дырьт ирсэн, тэгтэл ч курсийн тухай олж мэдсэн гэж залуу санаа зовсон байдалтай өгүүлэв.
— За, тэгвэл болох нь тэр гээд Родников санаа амрах мэт сүүрс алдаж,— Чиний очих бригадын нутаг ёстой сайхан, харин бригад нь нурчихаад байгаа юм, түрүүчийн бригадын дарга нь гэж үлбэгэр хар архичин хамаг ажлыг нь унагачихсан. Гэхдээ чи бүү ай. Кодар- чан ажлын аяыг олно, түүнтэй ойр дотно байгаарай, цаадах чинь дуу цөөтэй ч гэсэн ёстой сайн хүн, түүнд туслаад, үнэн санаанаасаа ажиллаад байгаарай, тэр чамайг их юманд сургах вий. Тундрт юу авч явахын тухайд Кодарчан чамд бас тов тодорхой хэлж өгнө, ми- ний талаас гэвэл ном ахиухан аваарай л гэж нэмж захих байна. Нэг үгээр хэлбэл өөрт байгаа хамаг сайн сайхан юмаа тайга руу авч яв, муу юмаа орхи. Бас хулчийх хэрэггүй! Бусад юмны учрыг чи өөрөө аяндаа олно. Би чамтай зөндөө юм ярьж болохсон, даанч цаг хугацаа хавчаад байна, уучлаарай, би ингээд гүйхээс биш гээд Николай шууд сэргэсэн залуугийн гарыг чанга атгаж нүд ирмээд дэлгүүр лүү яаравчлан алхлаа.
Тэрээр «Сайн залуу байна, харин хувцас нь марзан юм. Гэвч энэ бол гадуурх хальс, гол нь нүүр улайхыг мартаагүй байна. Кодарчан энэ хоёр гар нийлнэ дээ, энэ бол гарцаагүй» хэмээн боджээ.
Родников дэлгүүрээс нэг шил архи авч, өмднийхөө тэлээнд хавчуулаад, өөр энд тэнд сааталгүй оршуулгын газар луу алхлав. Тэнд очоод Николай Хабаровын бул- шийг төвөггүй оллоо. Оршуулгын овгор шороон доорх цас хэдийн хайлж, чулуурхаг шороо нүхнийхээ дотогш суун хонхойжээ. Түлж бичсэн бичигтэй жижигхэн банзан хаягтай нүсэр загалмай цагийн эрхшээлд харлан хазай- жээ. Родников загалмайг тэгшлэх гэж оролдсон боловч шороо нь доохноо хөлдүү хэвээрээ бөгөөд загалмай ха- зайсан чигээрээ тас бариатай тул мань хүн бүх хучээ гаргаж хараахан зүрхэлсэнгүй. Гэмшингүй сүүрс алдаж малгайгаа аван, толгойгоо гудайлгаад, арчилж тордоо- гүй энэ булшны гүнд буй эзэнд аяархан ингэж өгүүл- РҮҮН,
— Чам руу эрт ирж чадаагүйг минь уучлаарай, их анд минь. Николай, би их нүүдэл хийхээр явж байна гээд тэлээнийхээ цаанаас шил архиа сугалж загалмайн иш- ний ёроол тус газар булшин дээр тавьж,— Чиний гуй- сан ёсоор энэ нэг шил архийг авчирлаа. За, чамд би өөр юу хэлэх билээ? Чи тэртэй тэргүй намайг сонсохгүй, миний энд зогсож байгааг ч мэдэхгүй. Их анд минь, чиний дээр гүн цэнхэр огторгуй, нүд гялбам нар байна. Эргэн тойрон цагаан тундр гялалзаж гялтганаж байна. Болжмор аль хэдийн ирчихсэн, одоо нэг нь чи бид хоёрын дээр шулганан жиргэж байна. Гэвч чи түүнийг сонсохгүй байгаа. Эргэн тойронд хавар болжээ, гэтэл чи цэвдэг газар хэвтэж байна... Бас Аханя бүрмөсөн явах гээд байгаа... Та нар юунд намайг ганцааранг минь орхино вэ? Та наргүй ганцаараа байхад надад хэцүү байх болно! Би ийм найз нар олох болов уу?.. За Николай, үүрд баяртай, миний явах болчихлоо.
Тэрээр малгай өмсөж, аажуухан эргээд хэдэнтээ алх- санаа гэнэтхэн огцомхон эргэж ирээд булшин дээр орхи- сон шил архиа шүүрэн авч далайхаараа далайгаад хө- лийнхөө хажууд тас байлгав. Шил нь пярхийн бут үсэрч, бутархай чулуун дээр нэлээд том нойтон толбо үүсэв.
Мань эр тосгон руу гүйх шахам хурдаллаа. Ард нь бяцхан болжмор толгой эргэм өндөрт жиргэж, мөн- гөн хонх мэт жингэнэн бүхийд шувуухайн энэ хаврын үер шиг эрх дураараа, гайхам хүчтэй дуу хуур одоо хэр алаг тарлан цастай, хүйтэн нойтон буй тундрийн дээгүүр нар, амьдрал, гоо үзэсгэлэнгийн магтуу, цэнгүүн баяр хөөрийн сүлд дуулал болон эгшиглэх авай.
Николай байрандаа ирмэгц хувцсаа бушуухан сольж, хэрэгтэй юмаа чемодандаа хийгээд тэр даруй онгоцны буудал руу явлаа. Дарья Степановнаг өглөө ажилд ява- хад нь салах ёс хийчихсэн билээ. Стеша ажил дээрээ- сээ шууд онгоцны буудал руу нисэхээс нь өмнө гүйж ирнэ гэж амласан.
Хүлээлгийн танхимын бага шиг нарийвтар өрөө боо- долтой юм, чемодан, үүргэвчээр дүүрчээ. Зорчигчид ха- нын дагуух урт сандал дээр суух нь сууж, кассын урдуур яаралгүй холхих нь холхино. Бүр Майн баярын өмнө Ямскт ирсэн сайн дурын уран сайханчид Магадан руу буцацгааж байна. Броховын загасны комбинатын хэдэн хүн байх бөгөөд Ямскаас хоёрхон хүн байлаа. Николай тэр хоёртой мэндлээд чемоданаа үүдний хавьд тавьж кассанд оочирлов.
Касс одоо хэр хаалттай ажээ.
«За энэ хэд ч аанай анчид бололтой» гэж бодоод Николай араараа хана түшин зогсож, яг анчдын ёсоор хувцасласан дөрвөн эрийг сониучирхан ажиглаж эхлэв. Тэр хэд тэртээ буланд хоолны ширээ орлуулж ёроолыг нь дээш нь харуулсан хайрцгийг тойрон баглаастай юм, үүргэвч энэ тэр дээрээ сууцгаажээ. Тэд хэнийг ч анзаа- рахгүй архи ууцгаан юм идэж, ямар нэг юмны тухай шуугилдан маргацгаана. Николай шуугиант хэд рүү жаа- хан дөхөөд өөрийн эрхгүй яриаг нь чагнав.
Родников руу ууцаараа сууж байгаа нэг анчин,
— Тэр биднийг дөрвүүлэнг нь аваачаад хаячихна гэж би чамд хэлж байна шүү дээ гэж улайран мэтгэв. Хөвөнтэй ногоон хүрэм нь шонд өлгөсөн мэт хүлхийж, хүрэмнээс үрчлээтэй урт хүзүү доёын, тэр нь буурал цацсан овгор хар үсээр төгсвөр болжээ.
Бэрзээнтэн хүрэмтэй, хиймэл хүрэн савхин бүрх мал- гайтай, сахлаа хусаагүй зузаан эр,
— Нохойн хөсөг ийм их ачааг даана гэж үү, тэр чинь ямар трактор биш дээ? хэмээн итгэл муутайхан зөрлөө.
— Даана гэж чамд хэлж байна шүү дээ! Чи тэдний нохдыг үзсэн үү, тэр чинь ноход биш, бяруу гэсэн үг! Ямар гэж санана! хэмээн хар үст анчин гараараа шал- наас дээш бярууны өндрийн дайтай зааж өгүүлээд,— Тэр ноход юу ч байсан чирээд л явчихна! гэв.
— Матвей, чи эдэнд юугаа нотлоод байгаа юм бэ? хэ- мээн нэхий хантаазаа дайзтай сумаар бүсэлсэн шөнтгөр хамартай хамиалхан өвгөн гуншганан өгүүлж,— Эд нар чинь нохойн чарга ч үзээгүй амьтад шүү дээ, Мат- вей... гэв.
— Демьяныч, чи нэг юмыг ойлго хэмээн хар үст өөр лүү нь налан тэмүүлж буй өвгөнийг эс тоон, өөрийнхөө- рөө зүтгэж,— Чи нэг юмыг ойлго: энэ хөтөч нарт чинь спирт өгөх юм бол хааш нь ч, бүр Венецид ч хамаа- гүй хүргэнэ. Би тэдний хамаг нарийн юмыг нь хэдийн судалчихсан...
— Тэгвэл, Матвей, тэр тухайд санаа зоволтгүй, хөв- гүүн бид хоёр энэ галт уснаас чинь бүтэн канистр нөө- цөлсөн гээд тэрээр дөрөв дэх анчин руугаа эргэж хара- хад нүд нь бөлцийсөн, улаан хацартай хөвгүүн өөдөөс нь толгой дохиод гэртэй буунууд хураасан буланд бай- гаа аянчны том үүргэвч рүү бүлтгэнэн харахыг үзвэл тэнд, тэр үүргэвчин дотор нь нөгөө хүслэнт канистр нь байгаа бололтой.
— Хүүхдүүд ээ! Биднүүс энд таван өдөр хүлээж хоосон ярьцгааж байна хэмээн нөгөө гуншаа өвгөн ярианд дахин оролцож,— Гэтэл та нар аан гээч, чиний тэр хөтөч чинь биднийг нөгөө Гонхон уул руу чинь аваад очтол тэнд хамаг газар нь эзэнтэй болчихсон байвал яана, тэгвэл яах вэ? Нөөцний ямар арга байна? гэв.
— Хөгшин, чи юу гээд байна? гэж хар үст өвгөн рүү уцаарлан эргэж асуухад дургүйцсэндээ болоод хү- зүүнийх нь үрчгэр арьс хүртэл минчийн улайж,— Зөнөг толгой минь, буудлын даргаас энэ тухай аль хэдийн лавласан гэж би хэчнээн үглэж байна! Анчид нисэж ирээгүй, ерөөсөө ирээгүй, бид нар түрүүчийнх нь. Бид анхных! Ойлгов уу, үгүй юу? гэж бухимдав.
— Матвей, чи юундаа улалзаа вэ? хэмээн өвгөн го- морхож,— Би ч бас хэрэгтэй л юм ярьж байна шүү дээ. Тэр хөтчөө шавдуулж үз. Ер нь ямар ч ажил дээр, хаашаа ч явсан заавал нөөц аргатай байх шаардлага- тай. Чи бодоод үз л дээ: нэгдүгээрт, анчид ноднингийнх шигээ тийшээ шууд нисдэг тэргээр оччихож болно, хоёр- дугаарт, яг энэ мөчид энэ нислэгээр чи бид нар шиг юм уу биднээс ч дор бөөн амьтад лав ирнэ дээ, тэгээд тэд нар хөтөч нарыг дор нь урхидаж, хамтад нь чи- нийхийг ч хоёр канистр юмаар татаад авчихна. Тэгэ-хээр чи ёстой мундаг ан хийнэ дээ, хоёрхон галуутаи л гэртээ буцна... Би чамд хэрэгтэй юм ярьж байхад чи хэдэрлээд байна! Нөөц аргатай байх хэрэгтэй... гэв.
— За, тэгвэл ноднингийнхоо газар очицгооё, эрээн нугасны арлын нөгөө талд буудаллая. Тэнд бас муугүй л газар гэж хар үст яльгүй номхров.
Родников үүнийг сонсмогц хэрдхийн цочиж «Үгүй, бүр тийшээ хүрчихэж шүү...» хэмээн харамсан бод- лоо.
— Матвей Аркадьевич! Та эрээн нугасны арал гэж хэлэв үү, тийм үү? хэмээн залуу анчин юу юугүй сэргэж хар үстээс асуув.
— Тийм, Витёк минь, жинхэнэ эрээн нугасны арал.
— Юу гэсэн үг вэ, тэнд чинь эрээн нугас нисэж байдаг юм уу, нүдээрээ харж болох хэрэг үү?
— Ниснэ, Витёк, ниснэ, нэг их олон биш нь мэдээж, гэхдээ жаахан явж суух юм бол нэг хоёрыг унагачихаж болно.
— Та бүр арал дээр нь очсон уу? Тэнд чинь эрээн нугасны өд байдаг юм биш биз? Би эрээн нугасны өдөөр өөртөө уутан хөнжил хийж авах гэж аль эртнээс мөрөөдөж яваа хүн. Дулаахан, хөнгөхөн гэдэг нь ёстой ванлий гэлцдэг юм.
— !!Ш
Байхгүй ээ, хонгор минь, чи тэндээс өд олох нь өнгөрсөн хэмээн өвгөн тамшаалж,— Ноднин Матвей бид хоёр тийшээ резинэн завиар очсон, цахлайн өндөг зуу шахууг түүсэн, гэтэл эрээн нугасны өд ширхэг ч бай- гаагүй шүү! Биднээс өрсөөд бүр газар шороотой нь хам- чихсан байна лээ... гэж өчив.
— Хүүш, Матвей! Эсвэл нөгөө бүргэдийн үүртэй мод байсан газар луугаа дахиад хамчих уу, аан? Үнэхээр гойд сайхан газар шүү, галуу нөгөө хөндийгөөр нэг хөшиглөөд байсныг санаж байгаа биз дээ? Майхнаа хуу- чин буурин дээрээ барьчихна, бүргэдийн үүр байсан мод- ноос хагас cap түлэх түлээ тэнд хоцорсон байгаа. Хам- чих уу, Матвей, аан? гэж өвгөн хар үст рүү дахин царайчлангуй харав.
ш
Өвгөнд хар үст юу гэж хариулсныг Родников сон- ссонгүй, тэрээр дүйртэл дэлсүүлсэн мэт хана налан зогсохдоо, долгинон инээмсэглэж байгаа муу явдлын буг болсон тэр өчүүхэн хүний оронцгийг нударгаа занги- дан хорсолтойёо харлаа...


Тэгэхээр яах вэ, Матвей Аркадьевич аа? Бүргэ- дийн үүрний тухай энэ үнэн юм ярьж байна уу? хэмээн,
залуу анчин өвгөн рүү дохиж,— Эсвэл бүргэдийн үүр биш байсан юм уу? гэж асуув.
— Үнэн шүү, үнэн юм ярьж байна, Витёк хэмээн хар үст толгой дохилоо.— Ноднин бид нар тэр модыг ниргэчихсэн юм. Шонд өлгөчихсөн малгай шиг нэг овгор дээр ганц мод байсан, эргэн тойрон нүцгэн тундр, ганц- хан мөчир, ганцхан саваа ч хүний урманд байхгүй, ёстой сонин газар шүү! Гал түлчих л юм байхгүй байгаа
юм даа! Тэгээд л бид нар тэр модыг үүртэй нь хамт унагачихсан юм. Бүргэдүүд нь эсэргүүцэх гэж нэг үзсээн гээд хар үст өвгөн рүү дохиж,— Мань Сидорюк ашгүй нэгэнд нь үрлэн сумны амт үзүүлж сүүл рүү нь онотол цөмөөрөө буйд газар хайгаад нисэж арилсан. Бүргэд чинь заавал илүү үүртэй байдаг юм, ёс-ёстой ад мөрийн шувуу, Витёк минь! Би нэг удаа бүргэд хав загасны гөлөг шүүрэхийг нь үзсэн, махчин шүү дээ... гэв.
— О-о, зүгээр ч үгүй ямар махчин гээч! Хумс нь гэж төмөр дэгээ л гэсэн үг, нэг зуурчихвал салгана гэсэн номгүй... хэмээн өвгөн ам дагуулав.
Родников «Та нар өөрснөө араатнаас дор! Өөрсдөө махчингууд!» гэж анчдад хашгирмаар санагдсан боловч ямар нэг юмнаас болоод тэгж чадсангүй. Магадгүй, газар дэлхий дээр тохиолдсон ийм аливаа явдалд өөрөө ч холбогдолтой мэт санагдсан байж болох юм. Тэгээд ч энэ өдрөөс, энэ мөчөөс эхлээд мань хүний сэтгэл амар заяа үзэхгүй, энэ өдрөөс эхлэн бүх насанд нь нүднийх өмнө цусаа гоожуулсан хав загас үзэгдэж, түү- ний дээр үүргүй болсон бүргэд эргэлдэж байх нь, тийм учраас бүргэд хэн ч, хэзээ ч халдашгүй шинэ газар очсон байхыг дахин харах ёстой гэдгийг гэнэтхэн ухаарчээ. Тэрээр «Хүний гарт өртөн хоосрон нурсан үүрийг Аханя үзээгүй нь юун сайн билээ» гэж бас бодлоо.
Чанга яригч торхийгээд онгоцны буудлын дарга Ма- гаданаас ирж байгаа гучин есдүгээр тоот нислэгийн би- летийг худалдаж эхлэх гэж байгааг зарлав. Зорчигчид касс руу ухасхийцгээлээ.
Николай билетээ худалдан авч чемодан руугаа очоод хаалга руу санаа зовсон байдалтай харж зогсов.
Стеша амьсгаадсаар танхимд ухасхийн орж ирлээ. Тэрээр дөрвөлжилсөн ногоон хээтэй хавар намрын пальто, гөлчгөр хүрэн савхин гутал өмсөж, хурц ягаан цэцэгтэй хар алчуур зангидсан нь өөрт нь сайхан зохижээ.— Нөхөд зорчигчид оо, нислэгийн талбай руу гарцгаана уу!
Талбай дээр Николай Стешаг бөөн улсаас жаахан хөндийрүүлэв. Онгоцноос үүргэвч, буу, боодолтой юм, хайрцаг, хөнгөн цагаан сэлүүр энэ тэрийг одоо хэр буулгасаар байх бөгөөд усны гуталтай хүмүүс энэ бүх- нийг нийлүүлэн овоолж, тэр овоо нь улам улам томор- соор байна.
— За Стеша, ингэсхийгээд удахгүй онгоцонд суулга- на гэж Николай гунигтайхан өгүүлэв.
— Нээрэн, удахгүй суулгана гээд Стеша онгоц руу эргэж харснаа,— Буулгасаар л байна... Яасан олон анчин ирээ вэ, ийм олон байхыг ерөөсөө үзээгүй... Чи Олад очиж, комиссоор оронгуутаа л надад захиа бичээрэй. Аягүй бол чамайг буцаачих ч юм билүү... гэв.
— Стеша, чи арай өөр юм хэлэх гээд байгааг чинь би харж байна.
— Тийм ээ, Коля, би шал өөр юм хэлэх гэсэн юм гээд тэрээр онгоц руу дахин эргэж хараад хүмүүс сууж эхлэж буйд,— Коля, чи бид хоёр өчигдөр юмаа гүйцээж яриагүй. Урьд шөнө би шөнөжингөө цурамхийсэнгүй, бидний харьцааны тухай бодлоо, ер нь өнөөдөр зөндөө юм эргэцүүлэн бодлоо... Чи надад хайртай, би чамд итгэж байна. Тийм ч учраас би чамд уурлахгүй байна, чи энэ тухай бодохын хэрэггүй, тэгэхэд бид хоёр хэн хэн нь буруутай байсан. Тийм биз дээ? Би баяр жаргал- тай байна... Чи надад аль болохоор ойрхон бичиж байгаарай, за юу? Би чамайг хүлээнэ гээд бүсгүй цөхөрсөн байртай эргэн харснаа гэнэтхэн түүнийг хүзүүгээр нь тэ- вэрч аваад уруул дээр нь чанга гэгч нь шимэн озлоо.
— За гүйчих, Коля... хоцорно шүү... бичээрэй...
Николай онгоцон дотор сая л сэхээ авав. Мотор нь
хүчлэн сүртэй нүргэлж, онгоц хаврын цэнхэр тэнгэр өөд улам улам дээшлэн цойлж, тэртээ доор хараахан гэсэж амжаагүй энгүй цагаан газар бараа нь алслан тэлж байна. Тэрээр онгоцны цонх руу наалдаж тэнгэ- рийн хаяанаас Маяканы цэнхэр уулсыг олж харахуйд борхон зүрх нь догдлон түгшлээ.
«За ингээд миний их нүүдэл эхэллээ. Эгнэгт баяртай, Аханя! Сайхан сэтгэлт багш минь, үүрд баяртай. Таны сэтгэлийн зовлонг би өөртөө авсан, хүмүүст тэр тухай би ярьж өгнө, тэд ойлгох ёстой... Би үүнд итгэж байна... Итгэж байна!


Төгсөв


за ямарч л байсан дуусчихлаа.
чадах ядахаараа л туслах гэж оролдсон шүү. :D:D:D:D


Top
   
PostPosted: Nov.11.14 1:55 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
баярлаллаа


Top
   
PostPosted: Nov.12.14 3:43 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Jul.19.10 6:42 pm
Posts: 87
Гайхамшигтай зохиол. Баярлаллаа.


Top
   
PostPosted: Nov.13.14 6:41 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Yrgeljlel bhgyi ni tun haramsaltai...,

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Nov.15.14 2:49 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Уг нь тэр байгаль сүйтгэгч нөхөдтэй тооцоо хийж байгаа нь гарах болуу гэж бодож байтал дуусчдаг байна шд. За гэхдээ дажгүй сайхан л төгслөө, Баярлалаа Angarag аа чи шүү :cheerleader:

_________________
Төв


Top
   
PostPosted: Nov.30.14 12:57 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Ангарагтаа их баярлалаа.Номоо алга болгочихоод шинээр олж авсаар байтал оруучихсан байна.Дунд сургуулийн хөтөлбөрт орчихсон болохоор ховордчихжээ.Хүн шиг хүн байхын тухай энгийнээр өгүүлсэн энэ номыг олон хүн уншиж чадахаар болсонд баяртай байна. :bigthumpup:
Барчид гэдгийг нь олоод уншчих юмсан.олддоггүй ном бололтой. Хэн нэгэн оруулчихвал хэмжээлэшгүй их баярлахсан :brows:


Top
   
PostPosted: Dec.03.14 9:36 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
оруулаагүй биз гээд үүгээр шагайхгүй яваад байсан чинь бүгдийг нь оруулчиж, маш их баярлалаа. Энэ ном үнэхээр таалагдсан, жирийн хөдөөний малчдын амьдралыг энгийн хүүрнэсэн мөртөө нэг уншаад эхэлбэл салахын аргагүй сонирхолтой юм. Николька ч жинхэнэ эр хүн болжээ


Top
   
PostPosted: Dec.04.14 10:37 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2016
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
ёстой их баярлалаа.сайхан зохиол оруулсан гишүүддээ

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Dec.04.14 12:56 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 176
Saixan zoxiol deer ued unshij bsan daxiad oldoxgui bxda gj bodjiison endees u.shlaa unexeer ix bayrlalaa^^

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Jun.06.15 5:25 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
Сайхан ном. Сайхан ч орчуулсан Ц.Гомбосүрэн гуай. Ширээний минь ном байгаа юм. Энд оруулсныг харсан чинь гоё санагдчлаа. Баярлалаа


Top
   
PostPosted: Jun.25.15 12:44 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.12.15 1:55 pm
Posts: 22
Барчид гээд бас нэг зохиол нь бдг гэсэн орчуулга нь бдг болов уу


Top
   
PostPosted: May.02.16 10:45 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Jan.10.14 10:19 pm
Posts: 40
Тэр БАРЧИД-ийг олж өгч туслаач нөхдөө


Top
   
PostPosted: Nov.07.16 11:04 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Feb.09.11 11:14 pm
Posts: 642
+


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 91 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited