#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.24.17 9:35 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 91 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jul.03.14 6:29 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Тэрээр дөнгөж гурав дахь өдрийнхөө орой нь Долгановын цайвар ногоон майхан дөрвөлжлөн байхыг үзэж, малчид өөрийг нь яаж угтах бол? гэхээс зүрх нь түг түг цохилжээ. Цаадуул нь түүнийг мартчихаагүй байгаа даа?
Гэтэл ийм халуун дотно угтана гэж тэрээр зүүдлээ ч үгүй билээ. Долганов хамгийн түрүүнд тэврэн золгож, дараа нь бүх малчин толгой дараалан гар барьцгааж, мөр лүү нь алгадан, үнэн санаанаасаа баярлан мишээцгээж байв.
Николка уяран бэрхшээл зовлон, эргэлзэл тээнэгэлзлээ умартаж, тэр бүхэн хайлан уусах мэт нэгэн тийш арилан одож, сэтгэл санаа сэгхийн онгойж, энэ хүмүүсийг цөмийг нь тэвэрч «Хайрт та нар минь...» гэж хэлмээр санагдлаа. Гэвч тэгж хэлэлгүй, зүгээр л толгой дохин инээмсэглэн зогсов.
Гуравдугаар сарын хуучаар жаврын эрч харьж, хөлдүү цэвдэг газар юу юугүй гэрэл гэгээнд умбаад ирлээ. Газрын цас хөлийн аяар шажигнаж, тэнгэрийн хаяанд уулсын орой цагаан торгон цацар лугаа цайран цавцайж, нар цайртлаа халсан бөмбөлөг харахын аргагүй гялалзана. Голын татмын ойгоос салаалж, уулсын орой өөд тэмүулсэн зураа модтой нарийхан ангал хавцлууд яльгүй бүлээссэн сийрэгхэн агаарт утаа суунаглан тогтсон мэт санагдана. Нүдээ онийлгоод нар луу эргэж харах юм бол тэр даруй нүүрийг бүсгүй хүний бүлээн гар энхрийлэн илбэх шиг болж, тэгвээс хамаг бие зугуухан сулран тавирч, шувуудын сэргэлэн жиргээ шулганааныг талимааран сонсмоор санагдаж, нойтон цасны хамарт өртөх төдийхөн нарийн амьсгааг цээж дүүрэн олзуурхан амьсгалаад хавар! хэмээн аяархан дуу алдмаар болох амой.
Нололдооны өмнөх үеийг илтгэн улайрч хавагнасан хөмсөгтэй сувдан цагаан ятуу овгор хунгар дээр эмээнгүйхэн сууж байн байн хүзүүгээ сунган гэрэлт энэ орчлон өөд сэртэнтэх зөөлхөн дуугаар хавар, хавар хэмээн дуулна.
Заримдаа сэрүүхэн сэвшээ салхи шинэс моддын оройг сэрвэлзүүлэн наадаж өнгөрөхүйд ой хөвч өөрийнхөө чимээг авсан мэт дотор нь онгойн хавар! хэмээн санаа алдана. Хавар!
Өвлийн шөнийн нүсэр даланг зад татаж орчлон ертөнц гэрэл гэгээнд шумбан умбах нь тэр!
Дөрөвдүгээр сарын хоринд гурван үйл явдал зэрэг боллоо. Сүргийн ууган төл мэндэлсний гадна энэ өдөр Плечев нисдэг тэргээр хүрч ирэхдээ Николкад гэрээс нь захидал, Стешагаас боодолтой юм авчирч өгчээ. Боодолтой юм нь баахан амттан, гараар нэхсэн хоёр ноосон оймс байв. Николка чихэр сэлтийг нийтийн ширээн дээр дэлгэж тавиад оймсоо даавуунд аятайхан боож богцныхоо ёроол руу хийв.
Цагийн эрхээр нам дор газрын цас, цасны усанд хавагнаж харласан газрыг нүцгэлэх мэт хайлан одохуйд газар дэлхий ийнхүү шалдарсандаа ичсэн мэт цайвар ногоон нялх ногоогоо бушуухан ургуулж байх шиг. Тэгтэл ч өвс ногоо өтгөрч, өнгө нь ногоонтон тодроод ирэхүйд бээрсэн хар биеэ торгомсог шүүслэг ногоон хөнжлөөр хучиж амжсан нутаг орон сая нэг санаа амран сүүрс алдана.
Хавцал жалгаар мөнгөн ус шиг гялтганасан олон горхи оволзон шуугиж, жижигхэн хонхор хотгорт тогтсон цасны ус-ногоолин эрдэнэ царанд хийсэн болор ембүү мэт тогтуун тунараад, тонгойсхийгээд харвал ус байхгүй гэлтэй, ёроолынх нь өвс ногоо, шар толботой аньсны навч, цайвартаж бууралтсан бужгар хөвд, барзгар чулуун дээр цоохортон тогтсон алаг хаг цөм тов тодхон... «Үгүй, энд чинь хоосон байна шүү дээ!» хэмээн гайхаад зоримогхон тонгойвоос гэнэтхэн хүйтэн усыг нүүрээрээ алгадахуйд өөрийн эрхгүй огло харайн бусгаж, хахаж цацан тургилж, нойтон толгойгоо хөгжилтэй сэгсрэхэд уруулаас чинь болор дуслууд под под хийн дуслах нь сонсдож, нөгөө усны ёроолд байсан бүх юм чичрэн дайвалзаж, эрээлжлэн нийлэн харагдваас энэ усыг бушуухан тайвшруулж, дахин түүний цэвэр тунгалгийг бишрэн ёроол руу нь ширтэн суух хүсэл оволзоно. Тэгээд ханатал харсны эцэст тэндээс явахын өмнө тэсэлгүй дахин тонгойж гэхдээ мэдээтэй ойртсоор чимчигнэсэн хүйтэн гадаргад нь уруул хүрмэгц нэг хоёр залгилбаас шүд хага ташиж чамархай руу час хийхэд яасан хүйтэн юм бэ! хэмээн дахин мэл гайхдаг бүлгээ. Харин янгинах өвчин төдөлгүй замхран арилахуй хамаг бие чинь хөнгөрөн сэргэсэн нь мэдэгдэж, энэ нэгэн цагаас хойш цасны сайхь ус унтах нойронд зүүдлэгдэн, өөр луүгээ даллан дуудаж, ангах цангахын цагт ч, уймарч гуних үед ч бие юугий чинь амьдруулан тэтгэж, аж төрөхийн аар саар атаа гомдлын хир буртгийг сэтгэл зүрхнээс ариутган цэвэрлэсээр байх агаад тийнхүү энэ ариун тунгалаг усыг санаж яваа цагт сэтгэл дотор чинь сэвгүй ариун явах учиртай авай.
Нүүдлийн үеэр зориуд хорлох гэсэн мэт бүгчимхэн өдрүүд таарч, цааны хөлөөр хөдөлсөн ургамлын тоосонцор хуурай халуун агаарт манарч хоолой сэрвэгнүүлнэ. Хар модны давирхай, тэрэлж, цааны заар тэргүүтэн хамар цоргино.
Жирх час час исгэчин, хар тоншуул бороо урьж модноос мод дамжин нисэж, сунжруулан чарлавч тэнгэрээс ганц ч дусал үл ойчно.
Зургадугаар сарын хорины өдөр нүүж яваа сүргийн дээгүүр том нисдэг тэрэг пажигнаж нүргэлсээр нисэж одов. Малчид орой урцанд цугларсны дараа Аханя арван жилийн өмнө геологичид хүнд гэгчийн улаан чулуу олсон Нюлкалийн эх хавьд дахиад хайгуулчид ажиллаж байгаа байх гэсэн таамаглал хэлжээ. Арван жилийн өмнө тэнд трактор нижигнээд тун их шуугиантай байсан, одоо тийшээ нисдэг тэрэг зорчиж байгаа нь аз уу, эз үү?..
Өвгөний таамаглал үнэн болох нь яг маргааш нь нотлогдлоо. Малчид эхлээд өндөр чулуун зам дээр тавьсан солярктай төмөр торх үзэж, дараа нь консервны хоосон лаазнууд ёстой юм шиг дэргэдүүр нь хөглөрсөн, нэг их гүнзгий биш өрөмдсөн цооног, огтолсон нялх шинэс, түүдэг галын оромнууд тааралдах боллоо. Төдөлгүй майхны яс мод, тракторынх юм уу бартаат замын машиных юм уу гинжний мөр, өм өм хусагдсан ширгэн хөрс, төмөр татлагын тасархай энэ тэрийг үзэж, ер бусын нясуун үнэр ханхалсан торхнуудтай дахин тааралдлаа. Хөрсийг нь эргүүлсэн газар дээр төмөр татлагын тасархай хэвтэнэ үү, хагархай лонхны шилний хэлтэрхий наранд гялтганаж байна уу, хэрэгцээгүй болсны учир хөсөр хаясан ямар нэг төмөр эд анги хэвтэж байна уу, цаанууд тэр бүхний дэргэд нүдээ бүлтийлгэн сэртэгнэж, тойрч гарах гэж дөлцгөөнө.
Родников ч гэсэн энэ бүхнээс өөрийн эрхгүй дөлж байгаагаа төдөлгүй анзаарчээ. Тэрээр тостой даавуу, газар асгасан тосны толбо энэ тэр тааралдвал хорлогчинтой хачин юмны үнэр авсан араатан лугаа адил сэжиглэн хамраа шантайлган ярвайн явна.
Аханя хөсгөө зогсоож нүүдлийн бусад улсыг дохиж дуудлаа. Малчид нэг юмны тухай зөвлөн ярилцаж байна. Цаагаа хариулан тууж яваа Родников Афанасий хоёр чухам юу ярьж байгаа тухай хий таамаглахаас өөр аргагүй. Тэгтэл ч зөвлөлдөж дуусаад Аханя хөсгөө огцом эргүүлж, ноднин жилийн хайлж гүйцээгүй цас тарлантсан хонхортой, ой модгүй нэгэн шулуухан хавцлыг чиглэв.
—Аханя яагаад ингэж явах чигээ эрс өөрчилчихөв? гэж Родников Долгановоос асуусанд цаадах нь Нюлкалийн эх рүү гараараа зангаад,
—Тэнд хайгуулчдын отог ойрхон бий, бидэнд саад болно. Өөр тийшээ явсан нь дээр гэж гонсгор өгүүлэв.
Маргааш нь Родников уулын халцгайд гарч дурандаад хайгуулчдын отгийг олж үзэв. Таван том шовгор майхан, нэг урт саравч, саравчны хавьд хэдэн газар утаа тавьж хажуугаар цөөн адуу зогсож харагдана. Майхнуудаас жаахан зайдуу ширмэн индүү шиг харагдах бартаат замын хоёр машин, хураалттай том торхнууд байна.
Нар уулсын халцгай хярд өтгөн улаан туяа татуулан тэнгэрийн хаяанаас таллан цухуйж байвч хайгуулчдын отог хараахан сэрээгүй, адуучин бололтой ганцхан хүн хэдэн адуу гал хоёрын хооронд сүүтэгнэнэ.
Родников цагаа харвал таван цаг хагас болж байсанд «Яггүй удаан унтдаг улс байна» гэж бодов.
Хайгуулчид дээр очсон Долганов Фока Степанович хоёр орой нь малчдад энэ анги Магаданаас ирсэн, тэдний майханд цахилгаан гэрэл байгаа, бартаат замын машинууд, адуу энэ тэрийг том нисдэг тэргээр даваан дээр авчирч буулгасан зэргийн тухай ярьж ирэв. Энэ нисдэг тэрэгнүүд бартаат замын машиныг хийгүй өргөдөг төдийгүй бүхэл бүтэн байшинг тавилга хогшил, эзэнтэй юутай хээтэй нь өргөсөн ч чадна.
Хавь ойрт хамтралын цаа бэлчиж байж болох тухай Долганов хайгуулчдад анхааруулжээ. Хайгуулын ангийн дарга малчдыг зочлоод, өөрийнхөө ажилчдыг ой тайгаар явж байсан хашир улс, зэрлэг буга цаа хоёрыг эрхбиш ялгана, түүнээс гадна нүцгэн уулсаар цасны аргаль элбэг учир цааны маханд арай шунахгүй байлгүй хэмээжээ.
Үнэндээ ч уулсаар аргаль элбэг байвч уулсын нүцгэн хяраар буун дуу олон гарахыг ч хэлэх үү, бэл хөлөөр нь бартаат замын машины гинж хажигнан нүргэлэхийг ч хэлэх үу, аргалийн сүрэг цөөрөн сийрч, хөөрхий амьтад аюулаас дөлөн хүрч очихын аргагүй бөглүү хавцал ангалын зүг холдон зайлна.
Заримдаа уулсын дээгүүр агаар долгилуулсан дэлбэрэлт чихэнд хадна. Аханя цочин овсхийж, дургүйцэн ярвайна. Тэрээр ийм чанга дууг кинонд л сонссон, хүн ардыг алж, орон байрыг нь нураан их буугаар буудах, бөмбөг тэсрэх энэ тэрд л яг ингэж дуугарч байсан. Харин энд бол мөнх цэвдэгт хэвтэж байгаа хүнд улаан чулуунд бушуухан хүрэх гэж л газрыг зүгээр дэлбэлсэн хэрэг, тийм ч байлаа гэсэн л ийм чанга дуу чимээ гаргана гэдэг муу ажил, их муу ажил.
Малчид нэг удаа сүргээ эргэж яваад нэгэн хавцлын дээр хэрээнүүд удаан эргэлдэж байхыг анзаарчээ. Хон хон дуугаран нэг л газар эргэлдээд байв. Долганов,
Тэнд л нэг юм байна. Николай, чи очиж үзээд ир,
цаа үрэгдсэн ч байж магадгүй гэв.
Родников хавцал руу уриалгахан явлаа. Тэрээр хэрээ эргэлдэж байгаа газарт хүрэх яагаа ч үгүй байхад хөвдөн дунд усны гутлын мөр гарсан байхыг олж харжээ. Дээшээ ч явсан, доошоо ч явсан мөр.
Родников мөрийг анхааран шинжилж үзээд «Хайгуулчдын нэг нь аргаль алсан байх. Дээшээ хоосон өгссөн хэрнээ буухдаа хүнд юмтай буусан байна. Өсгийгөөрөө хөвд халцалж, бутны оройн навчсыг тасалсныг үзвэл түүнээс гараараа дэмнэж явсан хэрэг» гэж бодов.
Гэтэл Родников аргалийн сэг биш, алчихсан мянжгийг хөвд, хушны мөчрөөр нуун далдалсан байхыг оллоо. Мянжгийн хаа гуя хоёрыг аваад бусдыг нь орхичихсон, тэр нь үнэр орж эхэлжээ.
—Ээ өлөгчин! Нэгэнтээ алсан юм, махыг нь цөмийг нь аваад явахад яана аа, эсвэл мөстэй газар ухаад булчихгүй гэж Родников зүхэв.
Хүрэлцэн ирсэн малчид үлдээсэн махыг үг дуугүй харцгааж зогсоно. Зэвүүцсэн хүн байхгүй ч ой гутам муухай юм үзсэн мэт цөмөөрөө дор бүрдээ сэжиглэн ярвайцгаах ажээ.
—Окси! Ямар их мах хайран болоо вэ! хэмээн Аханя гаслан халаглаж,— Ёстой муу хүн байна, мянжиг алчихаад, махыг нь хаячихдаг. Номтой хүн байтал толгойгүйтэй адил гэж үглэв.
Долганов тэр өдөртөө хайгуулчид дээр очиж, болсон явдлын тухай даргад нь хэлэв. Цаадах нь арга хэмжээ авна гэж амлажээ.
Үдэш болсон хойно малчдын урц руу бартаат замын машин хүрч ирлээ. Кабинаас нь хоёр хүн харайж буугаад, урцныхаа гадаа гайхшран бөөгнөрсөн малчдыг чиглэн алхлав.
Өвчнөөс хамгаалсан гадуур өмд, цамцан дээр цэргийн даргын өргөн суран бүс бүсэлсэн түрүүнд нь яваа урт чацтай геологичийн нэг ташаанд нь гэртэй гар буу, нөгөө ташаанд нь багавтар цүнх санжганаж харагдана.
—Дарга нь өөрөө ирж явна хэмээн Долганов аяархан өгүүлэв.
Дарга боорлон хуцаж байгаа нохдыг тоосон янзгүй гулалзтал алхана. Харин хамт яваа мөөг шиг өргөн хүрээтэй бөмбөгөр сийрсэн малгайтай пагдгар залуу ноход руу хулганан харж, эмээсэн байртай зориг муутайхан гэлдэрнэ.
Сайхь геологич малчид руу ирмэгц тэдэнтэй толгой дараалан гар барьж мэхийн мэндлэв. Нөгөө намхан нь зайдуухан зогсоод малчид руу гэмшиж болгоомжилсон янзтай харах ажээ.
Дарга бүгдтэй нь мэндэлсний дараа дагуулж яваа хүн рүүгээ дохиж,
—За залуус минь, би энэ хүнийг та нарт авчирлаа. Танилцаж болох юм, Виктор Лапузин гэдэг хүн, хорин таван настай, шуудуучны ажилтай, эхнэргүй, аравдугаар ангийн боловсролтой. Ингээд гүйцэж байгаа байх аа. Танай цааг энэ алсан. Эхэлж ирэх нисдэг тэргээр би үүнийг бааз руу буцаана, саналаараа халагдах өргөдлөө бичиж ажлаас гарна биз. Цааны үнийг цалингаас нь суутгаад та нарт өгнө, эсвэл та нарыг хүсвэл хүнсний зүйлээр төлсөн ч болно. Бид ийм шийдвэр гаргасан. Ер нь бол муугүй залуу, ажлаа ч сайн хийж байсан, гэтэл шулам алдав гэгчээр тараа таниуллаа. Нэг үгээр хэлбэл шившиг нь илэрлээ... Тийм?үү, Лапузин? хэмээгээд халиран зогсож буй ажилчин руу жигшин харснаа,— Яагаад тэгснээ хэл л дээ, энэ хүмүүс чиний юу хэлэхийг хүлээж байна гэв.
—Юу ярихсан билээ дээ? хэмээн Лапузин газар шагайсан чигээрээ өгүүлээд,— Миний буруу. Юугий нь булзах вэ... Цаа ямар үнэтэй байна, ёсоор нь төлнө, ер нь муухай юм болсон нь мэдээж байна, би хорхойтсондоо болоод... Болдогсон бол уучилж үзэхийг гуйя. Би төлнө... гэв.


Top
   
PostPosted: Jul.03.14 6:31 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Хөлс дайрт идэгдээгүй, наранд түлэгдэж гандаагүй шинэхэн хамгаалалт хувцас нь өөрт нь хэт элбэгдсэнийг хэлэх үү, хүлхийж халхайгаад байж байгаа төрхийг нь бүр ч арчаагүй болгожээ. Тэрээр гутлынхаа хоншоороор газар оролдон, хийсэн хэргээ гэмшиж үнэхээр гутарч байгаа нь илт.
Родниковт тэр залуу хөөрхий санагдаж мань хүн Аханя руу харав. Аханягийн царайд хорссон, өширхсөн шинж огт үгүй, залуу руу бусад малчны нэгэн адил гайхах, өрөвдөх хосолсон харцаар харах ажээ. Тэг тэгсээр энэ залуугийн гэм буруу савнаасаа хальж малчдын сэтгэлд дусал дуслаар тархсан мэт тэд нар балмагдан бие бие рүүгээ харцгаалаа.
—За, яая гэхэв, залуу минь хэмээн Долганов гар савлан дохиод,— Виктор, урц руу ор, цай ууж, загасны борц идэцгээе гэж шийдэмгий өгүүлэв.
Тэгмэгц бүгдээрээ тэр даруй сүүрс алдан хөнгөрч, нүүр царайд нь мишээл тодрон, зочдоо урц руу ам өрсөн урьцгааж миегнэлдлээ. Зөрчил ийнхүү хагарсан нь хууз сахалтай даргын сэтгэлд нийцсэн бололтой царай нь түвшрээд явчихыг Родников анзаарчээ.
—За Лапузин, чи өөрийгөө азтай хүнд тооц хэмээн дарга сэтгэл хангалуун өгүүлж,— Орж цай ууцгаая, эс тэгвэл гэрийн эзэд гомдчихно. Чи чинь малчдынхаар орж, яаж аж төрдгийг нь харах гэж мөрөөдөж байсан шүү дээ, тэгэхлээр одоо л харж ав. Тэгэхгүй бол мөдхөн яваад өгөх юм чинь, дахиад ийм бололцоо гарахгүй шүү дээ гэв.
Зочид, малчид урцанд орж арьсан дэвсгэр дээр бараг сууж амжаагүй байхад л Улита дийзтэй аягануудаа хэдийн явган ширээн дээр гарган тавилж, ааг нь ханхалсан цай чаналаа. Хүмүүс цай уух хооронд Лапузин үг дуу ч байхгүй бээвийн суучихаад, цайнаас дийзэнд хийж ойрхон ойрхон оочлов. Малчид түүн рүү зөв нүдээр харцгаах бөгөөд алсан мянжгийн тухай хэн ч дурсахгүй, сахалтай даргаас элдвийг эрээ цээргүй асуун шалгааж эхлэв. Даргын уугуул нутаг хаана болох, эхнэртэй эсэх, ой хөвчид хэр зэрэг удаан ажиллаж байгаа, хэр зэрэг их алт олсон, Английн нэг их гүнзгий нуурт халимын дайтай мундаг том аюумшигт араатан байдаг
гэж сонинд бичсэн нь үнэн эсэхийг шалгаав. Мөн алмас, «нисдэг тавагны» тухай хүртэл асууцгаалаа. Дараа нь яриа арай ойр зуурын аж төрлийн юманд шилжив. Тэгээд зочдыг явахын өмнө Лапузиныг урцнаас гармагц Аханя даргыг дохиж үлдээгээд,
—За дарга аа, чи түүнийг битгий хөөсөн хэрэгтэй, цаадах чинь сэтгэл жаахан зовж байна, цаа дахиж алсан хийхгүй... гэж царайчлан гуйв.
—Үгүй ээ, өвөө минь! хэмээн сахалт толгой эрсхэн сэгсэрч,— Түүний хэргийг нэгэнт шийдсэн. Энэ биднийг гутаасан хүн, хамгийн түрүүчийн унаагаар л баазад хүргүүлнэ гэв.
Машин хөдөлсөн хойно Фока Степанович жолоочийг оруулж цай уулгахаа мартчихсанаа санаж сандрав.
—За, тэр жолооч яах вэ хэмээн Родников түүнийг тайвшруулж,— Онцгой халамж хүлээгээд машиндаа суугаад байсан нь түүний өөрийнх нь буруу гэв.
—Эд ч хатуухан даргатай улс байна. Юу хэлснийг нь сонсов уу? Анхны унаагаар буцаана гэж байна хэмээн Костя өгүүлэв.
Дарга Лапузиныг халах болов уу, эсвэл эрхбиш өрөвдөж уучлах болов уу? хэмээн малчид таамаглацгаав. Тэгээд тун ширүүн дарга учир халж таарна гэдэг дээр тогтоцгоожээ. Тэр дарга, энэ бол Лапузиндаа байгаа юм биш, хайгуулын ангид хар толбо суулгасан учир бусдад нь сургамж болгож шийтгэх шаардлагатай гэж хэлсэн юм чинь. Уул нь энэ ч тийм нь тийм л дээ, гэлээ ч гэсэн залууг өршөөвөл сайнсан.
Аханя маргааш нь ноднин жил аминыхаа хөллөгөөнд сургасан нэг өндөр тарган зарийг сүргээс барьж хазаарлаад Родниковыг өөр лүүгээ дуудаж,
—Колья! Чи надад энэ цааг тийш нь аваачихад тусалсан байна гээд хайгуулчдын отгийн зүг гараараа заажээ.
Родников өвгөн рүү гайхшран харлаа.
—Манай хүн энэ цааг даргад бэлэглэсэн хүссэн. Тэр тарган мах идэг, тэр хүүг Магадан руу битгий хөөсөн хэрэгтэй. Энэ хүүхэд жаахан ч гэсэн зовох сэтгэл үлдсэн байна, тайгадаа ажиллаж л байг л дээ. Тийм биз дээ, Колья? Чи юу гэж бодсон?
—Тэгье, Аханя. Явцгаая.
Тэгээд тэр хоёр уллаж цахлаад буй цааг хөтлөөд явцгаалаа.
«Ямар өвгөн гээч! Дипломат юм аа! Нээрэн тэр залууд аргалж туслах хэрэгтэй шүү дээ» хэмээн Родников өвгөнийг бахархан бодлоо.
Хайгуулчдын буудал руу дөхөх үес Родников сэрэмжлэн цулбуураа гартаа хэд сайн ороож лавлан барьжээ. Тэгсэн нь ч яг онож. Цаа нь баахан майхан, машин, адуу, майхны гадуур миегнэлдэн байгаа олон хүнийг үзмэгц огцом бусган зуларч цамнасан тул мань хүн тэвдэж байж арайхийн тогтоож авчээ. Аханя нэг зулзаган мод руу зааж,
—Энд уясан хэрэгтэй гэв.
Малчдыг гал зуухны майханд оруулж, урт вандан ширээний ард суулгаад, консерв, цайгаар дайлах ялдамд тэднийг илт шохоорхож сониучирхан бүхийд Родников танихгүй улсын өмнө зохисгүй байдалтай гарч ирсэн мэт ичингүйрэн зовчихов. Тэрээр ийм илэн далангүй сониуч занд хэзээний дургүй, хэрэв өөр нөхцөл байдалд ингэсэн бол ямар нэг аргаар хариулах нь зайлшгүй боловч энэ удаа тэвчихээс өөр арга байсангүй.
Цай ууцгаасны дараа Аханя ирсэн зорилгоо даргад тайлбарлах юм боллоо. Өвгөний сэтгэл ихэд хөдөлсөн бололтой учир нь олдохгүй түргэн ярьсан тул түүнийг ярьж дуусмагц тэнд байсан хүмүүс цөм бие бие рүүгээ тээнэгэлзэж харцгаав. Аханя өөрийнх нь хэлснийг ойлгоогүйг ухаарч, царайгаа урамгүй үрчийлгэснээ Родников руу царайчилсан янзтай харлаа.
Цаадах нь инээмсэглээд, Аханягийн оросоор хальт мөлт хэлснийг орчуулж өгөв.
—Лапузиныг Магадан руу битгий явуулаач гэж танаас өвгөн гуйж байна. Хэрвээ явуулчих юм бол малчин бэдэнд ичгүүртэй хэрэг болно. Тэр цаа хамаагүй ээ. Лапузинд зовох сэтгэл үлдсэн байна, тийм учраас дахиад цаа руу буудахгүй гэж өвгөн хэлж байна. Тэгээд энэ бүхнийг эвээр дуусгахын тулд өвгөн танд өөрийнхөө амины нэг цааг бэлэглэж байна гэснээ энэ бол тарган цаа, эргэлзэхийн хэрэггүй хэмээн Родников өөрөөсөө нэмж хэлэв. Тэгээд дарга эсэргүүцэн дохиж байгааг анзаармагц түүнийг юм хэлүүлэлгүй,— За, та битгий л татгалзаж үзээрэй, өвгөнийг битгий гомдоогоорой гэв.
Хэсэг зуур майханд чив чимээгүй болж хүмүүс цөм даргыг харцгааж байв. Тэгтэл ч дарга сая нэг ам нээж,
—За яая гэх вэ. Бид Лапузиныг үлдээе, энэ ч үнэндээ муугүй хүү байгаа юм. Харин цааг бид зүгээр авахгүй, дэндүү үнэтэй цэнэтэй бэлэг байна гэв.
—Ав ав, дарга минь! хэмээн Аханя баярлан дуу алдаж,— Юуны чинь үнэтэй гэж. Тун хямдхан эд. Окси! гэснээ энэ тоогүй явдлын тухай өөрийнхөө бодлыг тойрсон хүмүүст дахин тайлбарлаж гарлаа. Түүнийг ярьж дуусмагц Родников,.
—Өвгөнийг ядуу гэж та нар битгий бодоорой, цааны оронд түүнд юу ч хэрэггүй шүү. Аминдаа гучин цаатай, тэднийгээ хааш нь хийхийгээ мэдэхгүй байгаа хүн гэв.
—Нээрэн тийм! Энэ зүйтэй ярьсан, миний олон цаатай! Би удахгүй үхэх болно... Танай цаа авсан, манай их баярласан, чамд баярлалаа!
—За, мэдлээ хэмээн геологич дахин бууж өгөөд шар толгойтой хүү рүү эргэж,— Саня! Миний майханд очоод нөгөө гэртэй дуранг аваад ир гэв.
Ажилчныг эргэж ирмэгц дарга,
—Өвөө, май, хариу бэлэг гээд дурангаа өглөө.
Аханя бэлгийг нэрэлхэлгүй аваад шинэ тоглоом үзсэн
нялх хүүхэд шиг тэр даруй дурангаа баярлан барилж, эргүүлж тойруулж үзэв.
—Окси! Хокан ай! Хокан ай!
Бүрий бууж буй учир явах хэрэгтэй болж хоёр малчин салахаар завдлаа.
—Та хоёр байзнаарай, явган яаж явах юм бэ? Одоо та нарыг машинаар хүргээд өгнө.
—Хэрэггүй, дарга минь, хэрэггүй! хэмээн Аханя гараа сэгсрэн зангаж,— Манай явган явсан дээр болно оо гэв.
Гэвч Родников үнэнхээсээ бартаат замын машинаар явмаар санагдсан тул өвгөнийг дэмжилгүй, даргын саналыг дуртайяа хүлээж авчээ.
Машины бүхээг давчуухан ажээ. Родников Аханяг зөөлөн суудал дээр суулгаад өөрөө жолооч тэр хоёрын хооронд моторын овгор таган дээр суув.
Бүх юм явахад бэлэн боллоо. Гэтэл гэнэтхэн бүхээгийн хаалга нээгдэж Лапузин шагайв. Гэмшсэн царайтай Лапузин Родников руу дохисноо Аханя руу товлон харж нэг юм ярих боловч чухам юу ярьж байгааг нь машины моторын дуунаас ялгаж сонсохын аргагүй байв.
Родников учраа олж ядан хоёр гараа сарвайж, юу ч дуулахгүй байгаагаа дохин чих рүүгээ заав. Лапузин арга барагдан нүүр нь үрчийснээ нэг боодолтой юм Аханягийн гарт атгуулчихаад хаалга хаачихав. Тэгээд баяртай хэмээн гараа даллан, арайхийж байж алтны судал олсон хүн шиг малилзтал инээмсэглэж байхыг Родников машины хаалганы цонхоор харлаа.
Жолооч араагаа залгаж, хийгээ өгмөгц машины гинж хажигнан хахираад урагшаа ухасхийн хөдөллөө.
Аханя боодолтой зүйлийг задалбал таган дээрээ гурван баатрын хөөмөл дүртэй тамхины гоё хайрцаг байх ажээ.
Родников «Үгүй, манай өвгөнийг бэлгээр дарчихлаа шүү!» хэмээн дотроо инээмсэглэжээ.
Моторын таган дээр суухад халуунаас гадна машин байн байн донслон оволзох буюу замын эрхээр хажуу тийшээ хазайх тул тун тохь муутай явлаа. Родников бүхээгийн төмөр оройг гурав дахиа мөргөмөгц энэ хараал идсэн машинд суусандаа харамсаж эхлэв. Хөөрхий Аханяд ямар байсан гэж санана! Уушигныхаа өвчнөөс болоод хурц үнэр, доргиог тэсэж чаддаггүй хүн чинь одоо энэ солярк, тосны үнэр нэвг шингэсэн, зогсоо чөлөөгүй донсолж бүдчиж яваа машины бүхээгт өөрийн эрхгүй явж байгаадаа өрөвдөлтэйеэ үрчийн ярвайж, Родников руу «Харж байгаа биз дээ, чамаас л болж зовж явна, чамаас л болж...» гэсэн мэт зэмлэнгүй харцаар харах ажээ.
Яриа хөөрөөгүй, баргар царайтай жолооч ямар ч саад байсан машиныхаа хурдыг эс саана.
Родников «Нэг бол бидэнд гайхуулахын тулд зориуд ингэж давхиж байна, нэг бол ерөөсөө мангар амьтан байх» гэж дургүйцэн бодож явав.
Гэтэл машин нэг намхавтар дэвсэг дээр эрчлэн гарч ирээд хормын зуур зогсосхийснээ гэнэтхэн нүргэлэн тачигнаж, бөөн өмхий хөх утаа өөр дээгүүрээ манаруулан, шархадсан баавгай шиг дуу нь улам чангаран, хар модны нялх ширэнгэ рүү тэр чигээрээ дайран орж, зулзаган модыг хуурай өвс шиг хугачиж хугалан зүтгэлээ.
Родников жолооч руу дургүйцэн хялайж «Ингэх гэж байх уу, яадаг муу чарлаваан бэ! Тойроод гарч болох байсаар байхад!» гэж жигшин бодов.
Гэтэл Аханя жолооч руу гэнэтхэн муухай харж,
—Зугсаа! Зугсаа! хэмээн гараа даллан хашгичив.
Жолооч хурдаа эрс сааж моторынхоо дууг аяар болгоод өвгөн рүү мэл гайхаж харлаа.
—Чиний яагаад мод хугалсан? Эсвэл чамд тэгтлээ саад болов уу, тийм үү? Яах гэж мод хугалав!? Окси! хэмээн Аханя бүхээгийн хаалгыг онгойлгох санаатай бариулыг нь дэмий оролдон,— Танай хүн муу хүн, ёстой муу хүн! Чамд хүний үнэр алга! гэж үглэв.
Родников өвгөнд тусалж хаалгыг нь онгойлгож өгөв.
Аханя машинаас буусан ч гэсэн уурласан хэвээрээ,
—Манай явган явсан нь дээр болно! Чиний ерөөсөө зовох сэтгэл байхгүй! Кэнели бый! гэж хашгичсаар байв.
Жолооч тоомсоргүй дал мөрөө хавчаад машинаа дор нь эргүүлж бас нэг зурвас модыг сүйтгэж хаялаа.
—Окси! Хүний шаар! Шаар! Шаар! Ийм муу хүмүүсийг алж байвал таарна! Бүрмөсөн устгах хэрэгтэй! Т,үй! хэмээн Аханя нялх хүүхдийнх шиг жижигхэн хэрнээ хатангир нударгаа зангидан машины араас зангаснаа явган суугаад хөхүүлэн ханиалгав.
Машины дуу дэвсгийн цаад руу нүргэлэн, нүд хамар хорсгосон цэнхэр утаа юу ч үгүй хугалж булгалсан зулзаган мод, цааш одсон машины мөр дээр одоо хэр суунагласаар байв.
Аханя урц орох замдаа уур нь ер гарч өгөхгүй, байн байн гаслан толгой сэгсэрч,
—Яах гэж ямар ч хэрэгцээгүй байхад мод хугалж байна вэ? Ийм муу улсыг яах гэж тайга руу явуулдаг байна аа? Ёстой хүний үнэргүй, ёстой шаар байна! хэмээн эзэнгүй асуулт тавьж үглэнэ.
Родников энэ болсон явдалд тойруугаар өөрөө буруутайгаа бодохоос өвгөнийг тайтгаруулах ёстойг ухааран,
—За Аханя минь, санаагаа дэмий зовоохоо больж үз, адгийн тэнэг болгонд ингэж уурлаад байвал бие чинь гүйцэхгүй шүү. Тэр муу яах вэ! Манайд, тэнгэрийн өршөөлөөр, ой элбэг байна. Тэр этгээд мод хугалж, ойг эрэмдэглэсэн нь ч үнэн л дээ, тэглээ гээд одоо яах юм бэ? Оронд нь шинэ мод ургачихна гэж өгүүлэв.
—Яах гэж чиний ингэж ярьсан?! хэмээн Аханя дахин уурсаж,— Чи бас тэнэг толгой, тийм үү? Танай юу ч ойлгосон байхгүй, тийм үү? Окси! Ай-яй-яй! Танай хүн тайгад байсан, тайга чамайг хооллож, хувцасласан, гэтэл чи ийм муухай юм ярьж байх гэж! Ай-яй-яй! Мод их байна, хугалж болно, тэртэй тэргүй оронд нь шинэ мод ургачихна гэнэ ээ! Окси! Их түргэн түргэн ургах уу, тийм үү? Маш түргэн тийм үү? За яахав. Хугалсан мод яаж түргэн ургадгийг миний чамд маргааш үзүүлсэн болно. Манай маргааш чамд үзүүлсэн болно... гэж?хашгичив.
Өвгөн урцаа хүрэн хүртэл амандаа үглэн бүвтнэж, Родников ч уурыг нь улам шатаахгүйн тулд түүнийг тайвшруулах гэж дахин оролдсонгүй.
Аханя маргааш нь сүргийнхээ ажлыг дууссаны дараа Николай дээр ирж,
—Хугалсан мод яаж түргэн ургадгийг чи харсан хэрэгтэй юү? Явах уу, тэгэх үү? гэж догдолсон байртай асуув.
—Явахад хол уу?
—Их ойрхон. Танай залуу хүн хагас цаг явсан, харин манай бүтэн цаг явсан болно.
Тэгээд тэр хоёр үнэхээр цагийн дараа энд тэнд зулзаган хар мод бутлан ургасан цэлгэр өндөрлөг дээр гарч ирэв. Хэзээ ч юм бэ, энд түймэр шатжээ. Шаргалтсан хөвдний энд тэндээс хуйхлуулсан хар газар толборон харагдана. Хүнээс өндөргүй зулзаган хар модод энэ өргөн талбай дээр хулчийсан мэт бие биеэ ханьсан барааджээ. Ганц нэгээрээ сондгой ургасан нь нөгөөдүүлээсээ хавьгүй намхан байх бөгөөд маш нимгэхэн ногоовтор туяатай саарал шилээр цутгаж хийсэн гэлтэй, гар хүрмэгц жингэнэн бутарч унахуйц хэврэгхэн харагдана. Хөвд, хүрэнтсэн хөвд дунд хандгайн урт турууны мөр хаа нэгтэй байхыг Родников анзаарчээ. Түймэрт хуйхлуулсан нутагт хандгай жаргалаа эдэлдэг билээ.
Үхээрийн газар шиг анир чимээгүй нам гүм. Шувуудын жиргээн ч эс сонсдоно. Шувууд аглаг ойн өтгөн навчсын дунд үүрээ найдвартай нууцлан засах, дайснаасаа нуугдан бүгэх бололцоотойн хамт, идэш хоол элбэг учир хөвчид эрх дураараа байдаг ахул эндхийн ой салхи, жаварт аль ч талаасаа нөмөр байхгүй, нялх хүүхэд шиг ариухан, хөөрхийлөлтэй ажээ.
«Энэ шинэснүүд хэдэн настай бол? хэмээн Родников өөрөөсөө дотроо асууна.— Бодвол хорь гучтай байх. Хар мод их удаан ургадаг гэж ярилцдаг. Үгүй, энэ өвгөн чинь хааш нь дагуулаад яваад байна вэ? Ямар гайхам юм үзүүлэх гээ юм бол? Өвгөний дотор ч үнэхээр арзганажээ, өөрийнхөө зөв гэдгийг л нотлох гээд байна. Гэтэл нотлох юм юу байгаа юм бэ? Мод хугалж болохгүй гэдгийг би өөрөө мэдэж байна, харин нэгэнт хугалчихсан бол одоо яах юм бэ, духаа хага мөргөх хэрэг үү? Шинэ мод ургачихна... энд, харахгүй юу хэчнээн ургасныг...»
Аханя гэнэтхэн зогтусан, эргэн харахад царай нь шүүгч хүнийх шиг ёс төртэй дориун харагдав. Тэрээр өөрийнхөө урд руу доош нь зааж,
—Колья! Чи тийшээ сайн, маш сайн харсан хэрэгтэй! Юу, юу үзсэнээ цөмийг нь тогтоосон хэрэгтэй гэж догдлон өгүүлэв.
Родников өвгөний заасан газраас нэг ер бусын юм олж үзэх санаатай тийшээ яаравчлан алхтал машины ердийн гинжний мөр л олж харжээ...
«Энүүхний төлөө ийшээ ирэхийн хэрэг юу байв? Нөгөө чөтгөрийн машин энд л хүрээд ирсэн юм байна, тэглээ гээд одоо яах юм бэ? Амь авар! гэж бархирах уу?» Гэвч Родников анхааралтай ажигласны эцэст энэ мөр бартаат замын машиных биш, тракторын мөр бололтой гэж дүгнэв. Гэтэл энэ хайгуулын ангид трактор байхгүй шүү дээ! Тэгэхлээр энэ хавьд бас өөр нэг анги байх нь уу? Үгүй, хэчнээн анги энд цугларчихаад байна вэ! Тэрээр гинжний мөр даган хэд алхсанаа явган суув. «Өө-өө! Энэ чинь их хуучин мөр байна шүү дээ! Гинжинд дарагдсан хөвд одоо хүртэл өндийж ирээгүй байна, тэгэхлээр энэ мөр дөрөв таван настайгаас наашгүй...»
—За, танай юу гэж бодсон? Энэ трактор хэдэн жилийн өмнө явсан? гэж Аханя яаравчлан асуув.
—Таван жил орчим болов уу, хөвд нь босож ирээгүй байна гэж Родников мөр лүү харсан хэвээрээ итгэл муутайхан өчив.
—Таван он уу, тийм үү? Танай муу харсан, юу ч ойлгосон байхгүй! Цаашаа явсан хэрэгтэй, өөр мөр чамд үзүүлсэн болно.
Тийнхүү тэр хоёр тракторын мөрөөр цааш явлаа. Родников нэг мөрөөр нь, Аханя нөгөө мөрөөр нь. Төдөлгүй мөрнүүд салаалан зулзаган ойг хэсэг хэсэг болгон тасдаж гарсан байна. Өвгөн энэ жимүүд рүү зааж уурлах, харамсах хослон,
—Чи үүнийг харав уу, тийм үү? гэв.
Родников хугарч хатсан бөөн модыг үзмэгц эртний галавын аюумшигт амьтны сүрэг бүүрлэж өнгөрсөн газар зогсож байгаа мэт гэнэтхэн санагдаж, тэдгээр амьтны мөлхсөн газраар мод нь сүйрэн хугарч, хатаж хөсрийтөөд, газар шороо орвонтон оглорч, хөвдний тасархайнууд хөөс лүгээ адил хөсөр хийсэн сарнижээ гэлтэй бодогдов.
—За ямар байна, сайхан байна уу? Танай яагаад чимээгүй байна? гээд Аханя булгарсан чулуу руу таягаар ууртай тогшиж,— Чи өчигдөр мод элбэг, маш элбэг учраас хугалж болно, оронд нь шинэ мод түргэн ургачихсан байна гэж ярьсан. Чи тэр машинаар явж байсан муу улсыг хамгаалсан гэхэд Родников,
—Би өмгөөлөөгүй шүү дээ, Аханя! гэж цочирхон өчив.
—Өмгөөлсөн, өмгөөлсөн! Миний танай шал өөр юм ярьсан гэж хүссэн гээд Аханя харамсан халирч санаа алдаад,— Колья, манай хүн мөд үхнэ, харин чи бол зөндөө удаан аж төрөх хэрэгтэй. Энэ тырахтур мод яаж хугалж байсныг манай харсан, тэгээд миний сэтгэл их зовсон! Манай номуу мэдэхгүй, чи номуутай хүн, чамд бас зовох сэтгэл бий, чиний сэтгэл энэ модны төлөө зовсон хэрэгтэй, маш их зовсон хэрэгтэй, тэгэх юм бол ёстой сайн болно. Танай хүн том хот руу, мундаг даргад нь захиа бичсэн хэрэгтэй, яагаад муу хүн тайга руу явуулсныг асуусан хэрэгтэй. Яагаад тэр мод хугалж байгааг асуусан хэрэгтэй гээд мань хүн энгэрийнхээ халааснаас өчигдрийн Лапузины бэлэглэсэн тамхины хайрцгийг гаргаж нэг ширхэг тамхи аваад таягаа цээжээрээ тулан бөгтийж тамхиа нэрэв.
Өвгөн гол юмаа хэлээгүйг Родников ойлгон тэвчээртэй хүлээж байв. Гэвч Аханя нүдээ онийлгон алсыг чимээгүй харж, духаа байн байн үрчийлгэн нэгэн зүйлийг хүчлэн бодно. Ойн аглагийн дээр тунгалагхан тэнгэр цийлийн цэнхэртэж, сүрлэг атлаа хөвөн цагаан үүлс хөвсийн нүүж, баруунаа доошлон хэвийсэн нарны туяанд алсын уулс энэ тамхичин хүний дээр суунаглан буй хөхөмдөг утаа шиг мөн хөнгөхөн, тунгалаг юм шиг санагдана.
Тэгтэл ч Аханя тамхиныхаа ёзоорыг сайтар унтраагаад Родников руу эргэн харж, хөлийнхөө дор буй тракторын мөр лүү дохиж,
—Чи энэ мөрнүүдийг таван жил болсон гэж ярьсан, тийм үү? Танай муу харсан байна. Энэ тырахтур үүгээр арван нэгэн жилийн өмнө явсан. Арван нэгэн жил, мэдэж байна уу! Энэ моднуудыг хугалж няцалсан, тэгээд нэг ч мод сэргэж ургаагүй. Чи хар, хаана ургажи байна? Хар л даа! Хөвд, хаг бас байхгүй, газар ч нүцгэн, чулуу ч нүцгэн, шинэ мод нь хаа байна?! Одоо танай хүн ойлгосон байна уу? Манай тэгж бодсон. Муу хүмүүсийг тайга руу явуулах хэрэггүй. Манай бодсон, машин наашаа цаашаа нэг замаар явсан хэрэгтэй. Мод хугалсан, хөвдийг гишгэлсэн, яаж аж төрөх вэ? Хөвд байхгүй бол цаа устана. Тайга байхгүй бол бүх амьтан устана. Цаа байхгүй бол, амьтан байхгүй бол хүн өөрөө бас устаж бүрмөсөн сөнөнө! Яаж аж төрөх вэ? гээд Аханя дахин уртаар сүүрс алдаж, сүйтгэсэн ойг харамссан харцаар эргүүлдэн хараад,— Урц руугаа явсан хэрэгтэй, тайга сөнөж байгааг манай хүн ерөөсөө харж чаддаггүй, энд жигтэйхэн өвддөг! хэмээн зүрхэн тус цээж рүүгээ алгадаад, огцомхон эргэж, яах аргагүй өөрөө гэм буруутай мэт толгой гудайн бөгтийгөөд явж өглөө.
Хамтралын захиргаанаас баталсан төлөвлөгөөний дагуу сүргээ дөнгөж наймдугаар сарын эцсээр намрын бэлчээр лүү оторлох ёстой боловч Аханя хайгуулын ангитай хөрш зэргэлдээ байхаас дургүйцэн зүтгэснийг харгалзан Долганов зуслангийн хугацаагаа богиносгон наашлуулж цаагаа Маяканы адаг руу эрт туухаар шийдлээ. Бусад малчин ч үүнийг зөвшөөрчээ. Шинэ хөршүүд нь зүгээр байж чаддаггүй улс таарсан тул ан араатан багширч байсан нутаг ч эл хуль болчихсоныг хэлэх үү. Түүнээс гадна байн байн хийж байгаа дэлбэлэлт, машины дуу шуугианаас болж цаан сүрэг тайван идээшлэхээ больсон төдийгүй турж эхэллээ гэж Аханя бусдадаа нотлон мэтгэсэн ажээ. Тэгсэн эсэхийг нотлох аргагүй боловч ямар ч атугай эндээс зайлж нүүсэн нь шулуун болжээ.
Маякан нутаг нүүдэлчдийг шиврээ бороогоор угтлаа. Нойтон мод ноцохгүй зовоож, гашуун утаа нь жихүүн чийгэнд гарах дургүй байгаа мэт урцанд хоргодон суунаглана. Улита бөхөж байгаа галыг байн байн үлээсээр байгаад төдөлгүй хамаг нүүр царай нь хөө тортогонд хав хар болжээ. Цаандаа явсан малчид усан гүзээ болтлоо норсон амьтад ирж, галд ойртон сууж, даарсандаа бээвийж агзайн, хуруу нь хөөж бээрсэн гараа ээцгээнэ. Гал дээр өлгөсөн хувцас утаанд идэгдэн шарлавч шөнөдөө хатаж амжихгүй, голдоо чийгтэй хэвээрээ хононо.
Гэтэл бороо улам зүсрэн шивэрсээр. Маякан голын шуугиан нэмэгдэн, эрэг хавийн улаан бургас, голын татам тэр чигээрээ үерт автлаа.
Цааны ороо ортол сарын хугацаа үлдсэн боловч малчид этрээ барьж, сэрээ шиг хурц эврийнх нь үзүүрийг хөрөөдөн танах ажлаа хэдийн эхэлжээ. Яг тийм сэрээ шиг эвэртэй нэг мундаг этэр энэ өдөр Афонькагийн мөрийг хага яран сэжчихлээ.
Фока Степанович гэмшиж хулганан байгаа залуугийн шархыг боож өгөх зуур,
—Ээ Афонька, чи яачихсан эр вэ! Ангайж алмайрч явж болохгүй шүү дээ, энэ чинь ямар гэдсээ чирсэн мянжиг биш, ямар мундаг этэр байгааг харж байгаа биз дээ... хэмээн зэмлэнгүй өгүүлжээ.
Афоняг этэр барих ажлаас чөлөөлсөн хэдий ч тэрээр бусдыгаа этэр барих үед сойсон гартай ч гэсэн хөлөөрөө гүйж харайлган, цаагий нь хурааж өгнө. Гэтэл нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг үнэн бололтой. Удалгүй Аханя хүнд өвчинд нэрвэгдлээ. Аханя сүүлийн үед эвгүй бүгшин ханиадаг нь улам нэмэгдсэн учир ийнхүү муудсан нь малчдын хувьд санамсаргүй зүйл биш байжээ. Тэр нар өвгөнийг аль хэдийн хүнд хүчир ажлаас чөлөөлж, гар дорын энэхэн тэрхнийг хийлгэдэг болсон билээ. Аханя малчдын ингэж байгааг доромжилсон мэт үзэж, хамаг хүчээ шавхан залуусаас дутахгүйг хичээн зүтгэсээр байсан авч аюулт өвчинд өөрийн эрхгүй нэрвэгдэн хаврын наранд мөс хайлах лугаа адил хүч тэнхээ нь сульдан тамирдаж, тэг тэгсээр мань хүн дуу шуугаа хураан гутарч, цааны цагаан арьсан дээр хаа нэг ёолон толгойгоо ганзагалан суух болжээ. Цээж нь нэвт шувт сүлбэх мэт хатгална. Малчдад нөхрийнхөө энэ зовлонг харж байхад үнэхээр хэцүү байлаа.
—За яаж байна, Аханя, гайгүй болохгүй байна уу? Их өвдөж байна уу? Өөр ямар нэг эм уух юм биш үү? Аньсны навчтай цай чанаж өгөх үү? гэхчлэн байн байн асууцгаана.
—Хэрэггүй, юу ч хэрэггүй хэмээн өвгөн өвчнөө тэсвэрлэн буурал толгойгоо сэгсэрч,— Ингэж байгаад зүгээр болно, хуучин бас ингэсэн, зүгээр болно! гэж гэм хийсэн хүн шиг инээхчээн аядан цаадуулаа тайвшруулна.
Улита нөхрөө харуусан харна. Малчид өвгөн эцсийн хүчээ шавхан биеэ барьж буйг ойлгон дэмий л хараа буруулцгаана.
—Өвгөнийг эмнэлэгт аваачих хэрэгтэй гэж Долганов хэллээ.
—Нисдэг тэрэг дуудах хэрэгтэй. Хайгуулын ангийнханд радио холбоо бий, тийшээ л очих хэрэгтэй. Хэн явах вэ?
Родников, Костя, Фока Степанович гурвын хэн нь ч явахад бэлэн байв.
—За, гэгвэл Костя яваг. Хөл түргэнтэй хүн. Яв, Костя, бушуухан яваарай, өвгөн хэцүүднэ шүү, энэ муу өвгөн хөөрхий байна гэж Долганов өгүүлэв.
Костя тэр даруй яваад өглөө. Малчдын тооцоолсноор Костя хоёр өдөр явж байж хайгуулчид дээр очих ёстой байв. Гэтэл мань хүн тэр зайг өдөртөө багтаан туулсан тул түүнийг явсны нөгөөдөр нь урцны дээгүүр эмнэлгийн нисдэг тэрэг нүргэлж ирэх нь тэр. Буухад эвтэйхэн газар хайж хавь ойроор удаан эргэлдсэнээ урцнаас хоёр зуугаад метрийн зайтай өвдөг дээр буулаа.
Тэгтэл ч моддын завсраар хүмүүсийн бараа харагдахад Костя түрүүлэн, түүний араас нисэгчийн хувцастай хоёр эрэгтэй хүн яваагийн нэгнийх нь мөрөн дээр нэг уртавтар юм байх ажээ.
Родников «дамнуурга» гэж мэдэнгүүт зүрх нь зогсчих шиг боллоо. Тэрээр Аханяг энэ дамнуурган дээр хэвтэж байна гэж бодох гэхээс даанч толгойд нь багтсангүй. Аханя тун саяхан болтол цаст тайгаар цанатай жийлгэж, цаагаа унан давхиулж, сүргээ хариулан сэргэлэн хашгирч гуугалан, бугуйлаа даллан гүйж харайлгаж, хөсөг чаргаа хөтөлж, загасаа барьж, хэрмээ намнаж явсан болохоор одоо ингээд дамнуурга дээр хэвтэнэ гэхэд үнэмшихийн аргагүй санагдана.
Ширүүн байрын залуухан эмч хүүхэн өвчтөнийг үзэж чагная ч гэсэнгүй, гагцхүү овог нэрийг нь лавлаж, журналдаа нэг юм улаан харандаагаар тэмдэглэснээ дамнуурга руу дохиж,
—Тийшээ хэвтээрэй! Одоо бид таныг эмнэлэгт аваачна, ингээд та нэг бүрэн эмчлүүлэх вий гайгүй гэж эрсхэн хэлснээ өвгөнийг тойрон бужигналдаж буй малчдад хандан,— Энэ өвгөн манай эмнэлэгт түрүүн хэвтэж байсан юм. Гэхдээ эмчилгээгээ гүйцээлгүй өөрөө дур мэдэн яваад өгсөн, тэгээд үр дүн нь энэ дээ. Харцгааж байна уу? хэмээгээд өвгөн рүү эргэж аядсан дуугаар,— Одоо бүх юмыг эхнээс нь дахих болж байна, харин та одоо бүрэн эдгэртлээ биднээс зугтахгүй байх гэж би найдаж байна, тийм үү? Өвчтөн, та дамнуурган дээр хэвт, та явж болохгүй... гэв.
Гэвч Аханя дамнуурган дээр хэвтэхээс эрс татгалзлаа.
—Манай одоохондоо явган явсан чадсан, манай одоохондоо үхэх огт байхгүй.
Костя Родников хоёр өвгөнийг дэмнэн босгож, хоёр талаас нь түшин нисдэг тэрэг рүү явцгаав.
Улита гэнэтхэн нөхөртэйгөө цуг нисэхээр шийджээ. Үүнд хэн ч гайхсангүй, тийм л байх ёстой юм чинь. Хүмүүс юм хумыг нь богцонд бушуухан хийлцлээ. Нисэгчид яаран цагаа харцгаана.
—Залуус минь, шалавлацгаагаарай. Бид бас Балаганное амжиж орох ёстой шүү.
Аханя онгоцонд орохын өмнө гуниг хурсан нүдээр тэнгэр хангай, Маяканы уулс, сэнснээс дөлөн бөөгнөрсөн хүмүүс энэ тэрийг үг дуугүй харснаа Родников дээр харц нь тогтож, гэнэтхэн гэмшсэн ч гэмээр, урамшуулсан ч гэмээр мишээн инээвхийлэхэд Николайн .зүрх шимшрэн, нулимс нь гүйлгэнээд ирэв. Өвгөн рүү гүйн очиж, чанга тэвэрмээр байсан хэдий ч Родников уруулаа хазаж биеэ бариад бушуухан толгой дохилжээ. Өвгөний сэтгэлийг сэргээх үг хэлж хашгирмаар санагдсан авч өөрөөсөө ичээд бас тэгж ч зүрхэлсэнгүй. Тэгээд нисдэг тэрэг нүргэлэн шуугиж газраас тасрахад өвгөнийг тэврээгүй, юм хэлж чадаагүйдээ харамсан хоцорчээ.
Аханя нисэн одов. Нисэн одлоо... Тэгмэгц бригад хоосорсон мэт хөндий оргиод явчих нь тэр. Хүн болгонд тэгж санагдсан, гэхдээ Родников үүнийг гойд тод мэдэрчээ. Аханяг эцсийн удаа харсан мэт совин татаад болдоггүй.
Зүсэрсэн хүйтэн борооны дараачаар намрын шар нар тогтуухан ээж эхэллээ. Гэвч төдөлгүй уулсын халцгай цээжээр хүсэн хүлээсэн анхны цас унажээ. Уулс цагаан үенгийн хүрэм хэдэрсэн лугаа санагдана. Үүрдийн хэнэггүй байдал нь хийсэн одсон мэт уул толгод нарны туяанд хөгжил, баясал, гуа жавхлан төгс гялалзаж, урамгүй бүүдгэр тайга руу ихэмсэг дээрэлхүү янзаар үнэхээр тоомсоргүй харж байна гэлтэй. Гэвч цагийн юм цагтаа, улирах цагийг зогсоох буюу үүл шиг нэг тийш нь сарниулан хөөхийн аргагүй билээ. Нэгэнт цаг нь болсон учир цасны том том ширхэг агаарт хуурнилдан эргэлдэж, улам улам өтгөрөн ингээд цас гэгч орж эхлэх нь энэ дээ! Цас орно гэж саналгүй хэрэгтэй юмаа хаа хамаагүй хаялсан алмай амьтад байгаа бол хар толгойдоо гомдвол таарна. Цас бүхнийг нэг хоёр өдөр биш олон сарын туршид булшлан нууна шүү...
Родников ухаан суусан цагаасаа хойш анхны цасыг үзэх болгондоо учир начиргүй сэтгэл догдлон хөөрдөг билээ. Уул нь ердийн л хүйтэн цас орж байхад юундаа баярлах билээ гэмээр боловч энэ цаснаас ямар нэгэн ер бусын зүйл хүсэн хүлээж байгаа мэт сэтгэл зүрх аяндаа дуулан баясаж гөхөлзөн байдаг л. Анхны цас газар дэлхийг төдийгүй хүмүүн төрөлхтний сэтгэлийг хүртэл шинэсгэн сэргээдэг юм болов уу? Харин цас маань орон орсоор эргэн тойрон цав цагаан болжээ! Цас цагаан!
Аравдутаар сарын эцэс гэхэд сүргээ бүрэн цуглуулж гүйцжээ.
Долганов өдөржин инээд наадам болж, нэг бол Родниковыг, нэг бол Афоняг дооглож оролдоод ажлынхаа дүнд сэтгэл хангалуун байгаа нь илэрхий.
Малчид алсын замд бэлтгэн чаргаа засаж, тоног хэрэглэлээ сэлбэж, цаагаа сургацгааж бригадын дарга хэзээ нүү гэхийг яаран хүлээцгээнэ. Долганов өөрийнхөө бодолд автан чимээгүй байдаг байснаа нэг өдөр,
—За тэгэхлээр тооллогын газар луу нүүх ямар ч хэрэггүй гэж би бодож байна. Тийшээ явж яах юм бэ? гэдэг байна.
Бригадын дарга тоглоом хийгээгүй гэдэг нь санаа зовсон царайнаас нь андашгүй ажээ.
—Михаил, чи юу ярьж байна? хэмээн Фока Степанович түүнийг анхааралтай ажиглаад,— Солиороо юу, эсвэл тоглож байна уу? Тэгвэл хөнгөлсөн дөрвөн зуун цаагаа хааш нь хийх гээв чи? гэж асуув.
—Фока, байзна гээд Долганов гар дохин тайвшруулж,— Эхлээд аан гэж бай, дараа нь хэлэх юмаа хэлээрэй! Бүх сүргийг тооллого руу туух алба байхгүй. Тооллогын газар хүртэл хоёр зуу гаруй километр, тэр чинь хэчнээн нүүдэл болох вэ? Очсон хойноо тэнд долоо хоног алдана, тэгээд буцах зам гэж байна, ингэхлээр бүтэн сар алга болно гэсэн үг! Бас хэчнээн ажил болох вэ? Цаагаа ч шал дэмий баахан тууварлана, авсан жаахан тарга нь хайлаад дуусчихна. Тэгснээс нядалгааныхаа цаануудыг эндээ ялгаад, Ямск руу тууж, шууд нядалгааны газар аваачаад за май, авцгаагаарай! гээд тушаачихъя. Харин нийт сүргийнхээ тоог авахын тулд эндээ хаалга босгочихъё, тооллогын комиссынхон наашаа хүрч ирээд тоолцгооно биз. Цаанууд маань цасны бага дээр тайван идээшилж тарга тэвээрэг авч байг. Тарган цаа онд орох нь амар, хавар төл ч илүү авна. За юу гэж бодоцгоож байна, миний хэлж байгаа зүйтэй юү? гэв.
—Энэнээс зөв юм гэж хаа байх вэ! хэмээн малчид дэмжин толгой дохицгоолоо.


Top
   
PostPosted: Jul.04.14 1:44 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 874
Уйгагүй занд чинь баярлалаа Кихот

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jul.04.14 4:07 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2013
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
Тэмдэг
Багадаа уншиж өслөө
дахин уншихад таатай байх болноо

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Jul.04.14 4:12 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Jul.04.14 3:50 pm
Posts: 41
Toshiloo wrote:
Тэмдэг
Багадаа уншиж өслөө
дахин уншихад таатай байх болноо

Алдартай зохиол юм уу?

_________________
Итгэ, тэгээд болоо


Top
   
PostPosted: Jul.04.14 4:24 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 874
ТасТас wrote:
Toshiloo wrote:
Тэмдэг
Багадаа уншиж өслөө
дахин уншихад таатай байх болноо

Алдартай зохиол юм уу?

Нэгэн хүний амьдрал тэр чигээрээ уран зохиол болчихоод байгаа нь

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jul.04.14 10:20 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Хокан ай. :dance1:


Top
   
PostPosted: Jul.05.14 3:03 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
баярлалаа , зөндөө оруулчиж. цааг ингэж малладаг гэж бодсонгүй адуу үхэр шиг л байрандаа байж байх юм бодсийн, манай Хөвсгөлийнхөн яадаг бол, арай ч ингэж 365 хоног уул талаар гэр хийдэггүй байлгүй. Өөрөө яг ингэж ажилласан хүн л ингэж тодорхой нарийн дүрсэлнэ дээ...үнэхээр гоё ном юмаа


Top
   
PostPosted: Jul.07.14 1:13 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Сахиж хүлээж байгаад уншиж байгаа шүү маш их баярлалааааа :mrgreen:

_________________
Төв


Top
   
PostPosted: Jul.07.14 10:56 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Jan.10.14 10:19 pm
Posts: 40
к!хот Окси хокан ай хокай ай :bigthumpup:


Top
   
PostPosted: Jul.09.14 10:36 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2013
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
Хүлээж л байгаа

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Jul.15.14 1:24 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: May.29.06 11:54 am
Posts: 59
Mark


Top
   
PostPosted: Jul.17.14 9:02 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Aug.15.11 11:52 am
Posts: 34
Location: Хаа нэгтээ.......
.


Top
   
PostPosted: Jul.20.14 9:44 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
zavtai bolonguut oruulnaa.


Top
   
PostPosted: Aug.07.14 2:20 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Jul.19.10 6:42 pm
Posts: 87
yaav iiv. Huleeseer l bga shu don kihotoo :)


Top
   
PostPosted: Aug.22.14 8:58 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Oct.30.12 2:41 pm
Posts: 38
Location: com iin ard
Хүлээсээр л...
Толгойтой үс маань оройгоосоо цайгаад эхэлж ч байх шиг. Зөнөг залгах нь байна лүд гэж.


Top
   
PostPosted: Sep.18.14 2:27 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 919
Location: canon 60d
Үргэлжлэлийг нь хүлээсээр л ...

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Nov.04.14 5:53 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.09.14 2:17 pm
Posts: 17
хэзээ завтай болох юм болдоооооооо


Top
   
PostPosted: Nov.08.14 3:37 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.09.14 2:17 pm
Posts: 17
хэрэв би энийг гүйцээж оруулвал KHot уурлах болов уу?


Top
   
PostPosted: Nov.08.14 9:34 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
чи оруулчихлдаа


Top
   
PostPosted: Nov.09.14 2:11 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.09.14 2:17 pm
Posts: 17
«Бригадын дарга сайн эр!» хэмээн Родников бахар- хан бодов.
Гагцхүү юманд болгоомжтой Фока Степанович л ит- гэл муутайхан,
— Тийм нь ч тийм, гэтэл дураараа загнасны хариуц- лага хүлээх хэрэг гарна. Магадгүй, нөгөөдүүлийн чинь сэтгэлд таарахгүй ч байж мэднэ... Хуучин хийдгээрээ хийгээд, харин энэ бодлынхоо тухай тэдэнд ярьсан нь дээр юм болов уу? гэж эргэлзэв.
— Үгүй, Фока! хэмээн бригадын дарга эрсхэн татгал- заж,— Бүх хариуцлагыг би өөрөө хүлээнэ. Хойтон жил гэж хойш тавихаа больё. Яах юм бэ? Тэдэнд хэллээ гэхэд цаадуул чинь гурван жил амлаж, дэмий баахан цаг үрнэ, дандаа л тэгдэг шүү дээ. Тэгснээс шууд ингээд дайрчихсан нь дээр. Би тэдэнд хариу... гэхэд Фока Степанович гоморхон,
— Залуу минь, юу гээд би, би гээд байгаа юм бэ! Бүгдээрээ л хамтдаа хариуцна! гэж өгүүлэв.
Малчид бодож товлосноо хойш тавилгүй, нядлах цаа- нуудаа үндсэн сүргээсээ ялгах ажилдаа тэр даруй орцгоо- лоо. Энэ нь амархан, хөнгөхөн ажил биш болж таарчээ. Ив ижилхэн цаанууд бөөгнөрч халиурсан бөөн сүрэг дотроос яг хэрэгтэй цаагаа мадаггүй ялгаж чаддаг ах- мад нөхдийнхөө гоц чанарыг Родников дахин нэг ба- хаджээ. Цаануудыг хооронд нь ялгахын аргагүйн дээр нэмэрт нь тэд явах нь явж, давхих нь давхиж жийн дун- гуй шиг эргэлдэх тул нүд эрээлжлээд бүр ч хачин! Энэ эргүүлгэн дотроос чухам хаана нь хөллөгөөний цаа, хаана нь зарь, этэр, донгор байгааг ялгахын арга- гүй атал малчид агталсан цааг л яг бугуйлдаад авна. Барьж авсан зарьныхаа хойт хөлөөс голдуу оосорлоод, бугуйлдсан чигээр нь хоёр зуугаад метр хөтөлж, Афа- насийн хичээнгүйлэн хариулж байгаа түрүүчийн ялгасан цаанууд руу нийлүүлнэ. Гэвч зарим нэг зарийг бугуйлдал- гүй сүргээс таслан хөөж, нядлах хэсэгтэй нийлүүлэх ая таарах авч аль ч тохиолдолд малчин хүн хөл хурдан, амьсгаа хөнгөн байх шаардлагатай ажээ.
Нядлах цааны тоо нэмэгдэн нэмэгдсээр бүрий боло- хын үес зуун тавиад боллоо.
Долганов бугуйлаа цагираглан эвхэх зуур,
—За, өнөөдөртөө ингээд болох байх. Николай, чи Афонькатай элбээд ялгасан цаагаа зайдуухан гарга. Та- ван километрээс наашгүй холхон туугаарай, тэгээд зам дээр нь нохой уячих, шөнөжингөө хуцаж хононо биз.
Тасалсан цаанууд өнөөдөртөө сүрэг рүүгээ арай буцаж гүйхгүй байх, харин маргаашнаас бол заавал гүйнэ, маргааш шөнөөс жижүүрлэхээс өөр аргагүй болно гэж сэтгэл хангалуун өгүүлэв.
Родников Афанасий хоёр бригадын даргынхаа заав- рыг аль болохоор сайн биелүүлэхийг хичээн, нядалгааны цаануудыг үндсэн сүргээсээ долоон километр хэртэй хол- дуулан туув. Туусан зам дээрээ нэг нохой аргамжиж, том түүдэг асаагаад, сарны гэрэлд сүүмэлзэн байгаа цаагаа харуулдаж бүтэн хагас цаг орчим галынхаа дэргэд сууц- гаав. Цаа нь тайван идээшилж байлаа.
Родников Афанасий хоёр майхандаа арван цагт эргэж ирэв. Оройн хоолоо аль хэдийн хийчихсэн боловч хоёр залуугаа хүлээгээд хоолоо идэцгээгээгүй байжээ.
— За залуучууд, ядрав уу, үгүй юү? гэж Долганов Родниковоос халамжлан асуув.
— Аа, жаахан ядарсаан хэмээн Николай үнэнээ хэллээ.
— Зүгээр дажгүй, дахиад жаахан тэснэ шүү, мар- гааш нөгөөдөр хоёр дахин хэцүү болно. Өдөржин гүй- чихээд, шөнө нь манаанд гарна. Уйдах явдал гарахгүй ээ хэмээн бригадын дарга малилзтал инээмсэглэв.
Үнэхээр ч дараачийн хоёр өдөр нь уйдах зав гар- сангүй. Сүргийн дунд барих зарь цөөрөх тусам барьж авахад төвөгтэй болж байлаа. Малчид хөлсөө цутгаж, өвдгөө сөхөртөл өдөржингөө гүйж харайлгаад шөнө нь ээлжлэн манаанд гарч, хөр жаварт хяхран буй цаа туу- сан зам дээр нааш цааш холхицгооно.
Төлөвлөсөн дөрвөн зуун зарин дээрээ хориод тооны заазалсан мянжиг болон эмгэгтэй цаа нэмж ялгамагц малчид сая санаа амран сүүрс алдаад, Ямск руу ня- далгааны цааг хэнээр туулгах тухай зөвлөлдөж эхлэв. Хэн нь ч гэсэн төв орох хүсэлтэй байлаа.
— Би заавал төв орох хэрэгтэй, харин та нараас хэн явахыгаа өөрснөө шийдэцгээ. Шодчих л доо, хэн таарсан нь л явна биз гэж Долганов хэлэв.
Дөрвөн жижигхэн цаас хуйлаад мал^ай дотор хийлээ. Долганов малгайг хэд зайлан сэгсрээд дээрээс нь хүр- мээр бүтээж,
— Сугалцгаа! Хэн нь хамгийн аатай байх нь вэ? гэв. ■.
Малчид хүрмэн доогуур гараа хорхойтон шургуулаад, таг чимээгүй болж цаасаа задалцгаав. Шавга нь Род- никовт таарчээ. Николай баярласан боловч илт урам нь
хугарсан нөхдийнхөө хорыг хөдөлгөхгүйн тулд баяр- ласнаа нуухыг хичээн,
— Яах ч арга алга, би л явах болж дээ... гэхэд,
— Ха-ха! «Би л явах болж дээ»! гэнэ шүү. Харах ца- райнаасаа баярласан нь андашгүй малилзаж байж... хэмээн Костя дороо өндөлзөн цаашлуулав.
— Тэр ч нээрэн яг үнэн шүү, царайг нь тосолчих- сон юм шиг л байна гэж Фока Степанович инээмсэг- лэн санаа алдаж Костяг дэмжин,— Хар булга барьсан мэт царай нь гэрэлтээд явчихлаа. Николай, эсвэл да- хиад нэг шодчих уу, аан, шодчихъё л доо? гэв.
Малчид оройжингоо Родниковыг бөөн олз олсон хүн шиг л харцгааж байлаа. Тэрээр бусдаас илүү аз дайр- сандаа төдөлгүй эвгуйрхэж, хожсон сугалаагаа аль нэ- гэнд нь өгдөг юм билүү гэж хүртэл нэгхэн үес бодсон боловч төвд очно гэдэг өөрт нь ч хачин сонин байсан тул «Үгүй, жишээ нь Афонькад өгье гэж санахад Фока Степанович Костя хоёр гомдох болно. Тэртэй тэргүй цө- мийнх нь аяыг тааруулах арга алга. Тэгсэнд орвол су- галаагаар яаж таарсан тэр чигээрээ л байг» хэмээн бодож санаагаа амраагаад элдвээр эргэлзэхээ больжээ.
Туувраа үүрээр эхэллээ. Гурав хоногийн дараа Мал- качаны тундр хүрч ирвэл бага зэргийн цас шууран ха- туурч гандсан өвсний бутнууд энд тэнд сэрвийлцэн, дов сондуул бараантан ноёдын тоорцог малгай шиг шом- болзоно.
Долганов чаргандаа сууж түүчээлээд явах гэсэн бо- ловч хөллөгөөнд олигтой сураагүй цаанууд нааш цааш хэрэн, оосор хударга нь ороолдох буюу эсвэл бүр эр- гэж хургаад болдоггүй. Гэвч Долгановын тэвчээр үр дүнд хүрч, төдөлгүй цаанууд нь хийх ажлаа ойлгосон бо- лолтой чиглүүлсэн зүг рүү нь хатируулан давхицгаалаа. Цаан сүрэг ч хөсгийн араас дуулгавартай хошууран давхилдлаа. Родников арайтай л хоцорчихгүй шиг даган харайлгалаа.
Төдөлгүй нарийхан чарганы хөндлөн мөртэй таарал- дав. Тэр мөр тосгоноос цаа тооллогын газар луу чиглэ- сэн, сайхан ч дагтаршсан ажээ. Долганов цаа хөсгөө чарганы мөрөөр зүглүүлэв. Цуцсан цаанууд улаан хэл гарган уухилсаар гэлдрүүлж эхэллээ. Умардын жихүүн хар салхи нүүр хайран үлээж, сормуус цан- туулна.
Малчид үд дунд тэнгэрийн хаяанаас хоёр урт зур- вас олж харлаа. Родников,
— Михаил! Өмнө чинь хөсөг явж байна! гэж хаш- гирав.
Долганов хоёр хөсгийг өөрөө бас үзсэн тул чарга- наасаа харайн бууж, өлөн зуудаг нохой хөллөөтэй цаа руу дайрах вий, тэгвэл ч үс ноос бутраад гүйцнэ хэ- мээн болгоомжилж, цаа хөсгөө чарганы дагтаршсан за- маас гаргаж холдуулав.
Малчид руу дөхөхийн хэрээр хөтөч нар нохдодоо эртнээс дуу өгч эхэллээ. Хусан шилбүүрийн давтмал төмөр зэв тундрийн хөлдүү газраар шүжигнэн чирэгдэх, тэр зэвээр хөлдүү газар луу хатгаж буй битүүхэн чимээ чихнээ сонсдоно. Тэгтэл ч гурван хүн суусан түрүүчийн чарга малчдын хөсгөөс холгүй зогслоо. Түүнээс шар үнэгэн малгайтай, оготор цагаан нэхий дээлтэй хүн хөн- дийрснөө, эргүүлж тойруулж харалгүй шууд малчдыг чиглэн яаран алхлав.
Долганов шонхрынх шиг хурц нүдээ онийлгон ха- раад,
— Васька ирж явна. Яг Васька байна... гэж итгэл төгс өгүүлснээ,— Үгүй, яасан яарч байх юм, хэрэлдэх гэж л тэр дээ. За, яахав харж л байя... Май, энэ цул- буураас барьж бай, би тосож очъё, аягүй бол муухай хашгираад хамаг цаа үргээчихнэ хэмээн мань хүн хөсгөө Николайд шилжүүлээд Шумковын өөдөөс явлаа.
Николай «Халз үзэлцэх гэж байгаа юм шиг явцгааж байгааг нь. Хэрэг явдал яаж эргэдэг бол, бүү мэд» хэ- мээн санаа зовон зогсов.
Шумков Долгановт тулж ирсэн боловч гараа ч өгсөн- гүй, жингэнэсэн хачин ёрын дуугаар,
— Дүү хүү, мэнд үү! Чи яагаад энд явж байна?! Энэ чинь юун цаанууд вэ? хэмээн хүчлэн дуу хадаахад мэл гайхсан, битүү занасан байдал дууных нь өнгөнөөс мэдрэгдэж, дуу шигээ гайхширсан харц нь тундрээр тархан бэлчсэн цаа, хоёр чарга, цулбуураа бариад жуум- ганан байгаа Родников энэ тэрд сэлгэн байна.
— Энэ чинь юун нүүдэл вэ?! Та нар чинь яагаад ялган тоолох газар луу нүүхийн оронд энд явж байна? Хэн та нарт зөвшөөрсөн юм бэ? хэмээн эдгээр асуул- таар өөрийгөө ташуурдах мэт улам агсрав.
— Чи байз л даа, Васька, хашгичихаа битгий урдаа барь. Би чамд одоохон тайлбарлаж өгье гэж Долганов ахынхаа үгийг эвлэрэнгүй тасдав. Тэгээд Шумковт байд- лыг товчхон ярьж өгөв. Тэр хооронд хоёр дахь чарга нь түрүүчийнх дээрээ хүрэлцэн ирж, тэгмэгц хоёр хүн түүнээс буугаад тэр даруй малчид руу зүглэлээ. Тэд- ний нэг нь Плечев болохыг Родников төдөлгүй танив. Мань хүн нөгөө л холоос харахад баавгай шиг болго- чихдог нэхий дахаа хэдэрчээ. Родников ойртож яваа дарга руугаа «Энэ нь бас гэнэтхэн уурлаад эхэлбэл яана?» хэмээн найдах, эргэлзэх хослон харж байв.
Шумков Долгановын тайлбарыг бачимдан байж сонсоод,
— За тийм байж, дүү хүү, тэг-дэг байх нь хэмээн сунжруулан өгүүлж,— Тэгэхлээр чи биднээс цөмөөрөн- гөөс нь ухаантай болж байх нь ээ? За яамай, гайгүй харж л байя. Чи зэмээ хүлээх вий нэг, хүлээнэ дээ гайгүй. Бид учрыг нь олно... гээд Шумков үүнээс сүр- жин хатуу үг олох гэж цөхөвч үг толгойд нь орж ирэхгүй тул дэмий л унтууцан толгой сэгсрэн дороо хол- хиж, үнэнийг хэлэхэд уураа зоргонд тавьж мэдэхээр байсан боловч ашгүй даргыгаа харж,— За, та нарын ду- раараа загнасны чинь хариуд энэ хүн болгож тавина вий... Дахиж ингэж мэдэмхийрхэхгүй байхаа та нар... гээд хажуу тийш болж зай тавив.
Дарга малчдын хөсөг, чарганы ачааг болгоомжлон тэмтрэх мэт нэвт шувт сүлбэн харснаа, хэдийн хөвд малтаж эхэлсэн цааг тойруулан хараад эцэст нь малчид руу хүлгэлзсэн байдалтай ширүүн ширтсэн боловч уруулд нь хэзээний танил инээмсэглэл илэрч, гараа мэнд мэдэхээр сарвайж байна. Тэрээр Долгановтой мэндэлчи- хээд Родников руу очив. Родников түүний гарыг барих зуур «Энэ ч хараал зүхэл тавихгүй нь» хэмээн бодон тэр даруй тайвшрав.
Плечев Долганов руу асуусан харцаар харснаа,
— Михаил! Та нар яагаад энд ирчихсэнээ тайлбар- лаач, хөө. Энэ юун цаа вэ? Танай хоёр мянган сүргийн үлдэгдэл биш биз дээ? гэв.
— Биш ээ, үлдэгдэл биш! хэмээн Долганов даргыгаа тайвшруулаад, Шумковт учирласан шигээ, гэхдээ тун цу- халдсан янзтай байдлыг дахин тайлбарлаж гарлаа.
Плечев хаа нэг толгой дохин анхааралтай чагнаж байвч чухамхүү санаа нийлж байгаа, эсвэл уураа ца- гий нь болтол барьж байгаа хоёрын алин болохыг ойлго- хын аргагүй байв. Тэгтэл ч Долганов яриагаа дуусгаад,
— Юу гээд дуугарахгүй байна, дарга аа? Намайг загна л даа. Сая тэр Шумков загнасан, одоо чиний ээлж... гэж ууртай өгүүлэв.
— Михаил, чи яагаад ингэж уурлачихаа вэ? Тэгэх- лээр Василий Петрович чамайг загнаж амжсан гэж хэлэв үү? хэмээн бодлогошрон байснаа,— Энд, чи хэчнээн зарь байгаа гээд хэлээд орхив? гэж асуулаа.
— Хэчнээн, хэчнээн гэнэ шүү... Төлөвлөгөөгөөр хэд байсан, төчнөөнийг л тууж ирлээ, яг дөрвөн зуун тол- гой! Бас түүнээс гадна хөгшин мянжиг, элдэв эмгэгтэй цаанууд, бүгд хорин толгойг бид өөрснөө заазалсан юм, бүгд энд байгаа, та нар тоо мэдэхгүй биш тоолцгоо л доо...
— Ээ залуус минь, та нар чинь яасан их ууртай болцгоочихоо вэ, харахаас өрөвдмөөр байна. Ийм ууртай улсыг чинь тоох хүүхэн байхгүй шүү дээ хэмээн даргын царай гэрэлтэн малилзаж,— Ядарсан байна л даа, та нар... За тэр яах вэ, та нар зүйтэй хийцгээсэн шиг бай- на. Үнэнийг хэлэхэд би үүнд одоохондоо бүрэн итгэл төгс биш байна, байдлыг харж болъё. Харин нэг зүйл тов тодорхой байна. Та нар үнэн сэтгэлээрээ ингэжээ, энэ бол тун сайн хэрэг. Гэхдээ чи Михаил, ямар ч атугай са- хилга зөрчсөн байна, тэр тухайд чамайг зэмлэх нь зүйтэй. Үгүйдээн бидэнд урьдчилаад хэлэх хэрэгтэй байж. Чиний энэ туршлага гэнэт бүтэхгүй бол яах вэ? Тэгвэл чи ха- туу хариуцлага хүлээх болно, харин бидний зөвшөөр- лөөр хийсэн бол бүх бурууг бид яг адилхан хуваалцах шүү дээ. Гэвч энэ бүхэн шал дэмий үг, чи бидний хамар луу ингэж нясалсан чинь зөв! Хойтон Маяканд хоёр дахь тооллогын газар байгуулъя, тэгэх юм бол Василий Иванович та нар дахиад ийм хол цаагаа туух хэрэг гарахгүй. Харин одоо бол цаагаа бушуухан тууцгаа, тун ялихгүй газар үлдэж. Төвд ганц долоо хоног амарц- гаана биз, дараа нь та нарыг ялган тоолох комиссын- хонтой хамт Маякан руу явууламц.
Плечев хажууханд нь чимээгүй зогсож байсан малч- дын үл таних хүн рүү эргэж,
— Николай Павлович, манайх ямар малчидтайг харж байгаа биз дээ? Шонхрууд! хэмээв.
Үл таних хүн цантаж мөстсөн сахлаа сөрвөлзүүлэн инээмсэглэж толгой мэхэсхийв. Тэрээр тун саяхан агуула- хаас авсан бололтой шинэхэн сөөхий гуталтай, аль нэг хөтчөөс түр зээлдсэн болов уу, нрхойн арьсан сэгсгэр том лоовуузтай, саарал каракуль захтай хийц сайтай хар хөх цэмбэн пальтотай ажээ.
— Энэ хүн манай шинэ зоотехникч Николай Павло- вич Керпилев... .
— Игорь Константинович аа, манай Аханягийн тухай
сураг чимээ дуулдана уу? Бид нисдэг тэргээр явуулчих- сан... хэмээн Николай даргын үгийг тасдаж асуулаа.
— Танай Аханя энх тунх байгаа, залуус минь, санаа зовох хэрэггүй. Улита саяхан Магаданаас онгоцоор ир- сэн. Өвгөнд мэс засал хийх нь гэсэн үг чихний үзүүрт сонсогдсон. Миний мэдэх юм ердөө л энэ байна гээд Плечев гэмшингүй гараа алдалснаа зайдуухан гэдэлзэн буй Шумковт хандаж,— Василий Петрович, чи төв рүү буцаж оч, тэгээд чадах бүх хүнээ нядалгааны талбай руу аваач, юуны өмнө тэтгэвэрт байгаа өндөр настнуу- даар ороорой, бугыг хагас цагт эд бад хийгээд янзал- чихдаг авгайчууд бий шүү, тийм улсыг л цуглуулах хэ- рэгтэй. Сургуулийн дотуур байраар оч, ахлах ангийн хүүхдүүд тусалж магадгүй... Үгүй ээ, тийшээ очихын хэ- рэггүй, өөрснөө аяа олцгооё, хүүхдүүдэд улай үзүүлэ- хийн хэрэг алга. Зохих ёсоор нь бүх юмыг зохион бай- гуул, би маргааш ирнэ гээд хоёр малчин руу,— За за- луус аа, түр баяртай, ажлаа хийцгээ, маргааш уулзац- гаая гэв.
Төдөлгүй хоёр чарга өөр өөр зүгт салан хөдөлцгөөв. Малчид тооллогын газар луу одож буй чаргыг удаан дагуулан харж үдлээ.
Дарья Степановна Николайг хуучин янзаараа сайхан зантай угтаж, тэр даруй тогоо шанага боллоо.
— Чи өнөө ирсэн чинь юун сайн юм бэ, би маргааш хорин дөрөв суухаар явна. Тэгсэн бол хүйтэн хөндий байшинд л ирэх байж дээ, хонгор минь.
Николай цайран торхонд ус шахаж дүүргээд зуухан дээр тавилаа. Дараа нь чемоданаасаа цэвэрхэн цагаан хэрэглэл гаргаж, толинд өөрийгөө зэрвэсхэн харж, ши- рээний хулдаасан бүтээлгийг яагаад ч юм бэ, хумсаараа маажиж, тэгэх хэрэгцээгүй байхад нэг сандлыг хөдөлгөн байрлуулж, орны толгойд гар хүрч үзсэнээ номын та- виур дээр буй хуучирсан сэрүүлэг, цэнхэр пүүсүү алчуу- раар бүтээсэн оёдлын машин, номын тавиурын дээхэн буланд өлгөөтэй буй хуучин дугариг радио, орны ард хадсан хямдхан тааран хивсэнцэр зэрэг танил болсон эд юмсыг сонирхон ажиглав. Эдгээрийг анх удаагаа үзэж байгаа юм шиг шохоорхон харахдаа цөмөөрөнг нь заавал барьж үзмээр хачин хүсэл төрж буйг мань хүн ан- заарчээ.
Торхтой ус халах зуур Николай «соёлт ертөнцөд»жаргалаа дэлгэж байх хооронд Дарья Степановна төм- сөө цэвэрлэж гүйцсэн төдийгүй ямар хүүхэд төрснөөс авахуулаад хэн нас барсан, хэн эхнэр авсан, хэн нь хэнтэйгээ зодолдсон хүртэл төвийн бүх чухал сониныг ярьж амжжээ.


Цаашилбал өнгөрсөн хугацаанд тосгонд хоёр хоёр байргай гурван шинэ байшин барьж, мөн банз зүсэх шинэ газар байгуулсны гадна дотор нь «өргөн кино багтах» шинэ том клуб барих санаатай байгааг Николай мэдэж авав. Түүнийг байдгаараа бөхийн тонгойгоод савандсан толгойгоо намхан түмпэн дотор угааж байхад Дарья Степановна санамсаргүй мэт,
— Чамайг эзгүй хооронд манай Стешка бүр уйдаж гүйцсэн, чамайг тайгаас хэзээ ирэх вэ гээд л надаас шалгаагаад салахаа байсан. Чамд сэтгэлтэй болчихсон юм уу, хаашаа юм? гэж өгүүлснээ тэр даруй өөр юм яриад явчихлаа.
Николай ичсэн боловч усаа цалгиулан юу ч сонсоогүй дүр үзүүлжээ. Аз болоход Дарья Степановна энэ тухай дахин яриа өдсөнгүй, тэгсэн хэдий боловч зочноо ха- рах бүрийдээ усгал дөлгөөн харцанд нь жогтой инээв- хийлэл гэрэлтэн байв.
Николай аглөөгүүр усны шахуурга хяхтнахыг нойрон дундаа мэджээ. Дарья Степановна нэгэн хэмийн зөөлөн дуугаар нэг хүнд сургаал айлдана.
— Үгүй, чи өөрөө зоримогхон, шургуухан байх хэ- рэгтэй. Тэгэхгүй яах юм бэ, чи юу гэж бодоо вэ? Энэ чинь бин хайрах төдийтэй адилгүй, энэ чинь амьдрал. Эрчүүд гэдэг чинь хайнга, бүдүүн баргийн улс, ухаан санаанд нь юм орох их удаан... Гэтэл цаадах чинь нэ- мэрт нь бас ичимхий юм, тийм учраас чи зоригтойхон байгаарай, зоригтойхон...
Николайг нойроос бүрэн сэрэхэд гэрт хэн ч байхгүй нам гүм байв. Тэрээр юу бодохоо ч эс мэднэ: нөгөө хачин яриа зүүдэнд орсон юм уу, эсвэл үнэн хэрэгтээ тийм байсан юм уу?
Өглөөнийхөө ундыг яаралгүй ууг"йад захиагаа олж авахаар шуудан руу явлаа.
Тосгонд хөл хөдөлгөөнтэй байлаа. Цонхны цаагуур байсхийгээд ноход хөллөсөн чарга давхин өнгөрч, хүмүүс хаашаа ч юм бэ, яаран холхилдож, талхны газрын ойрол- цоо чиргүүлгэй «Беларусь» зогсож харагдана. Чиргүүл рүү нь баахан хүүхнүүд боодолтой юм, оосор, хувин шидэлж, өөрснөө дээр нь гарч сууцгаана. 
Николай цонх руу сонирхон налж «Эд нар чинь хаа очицгоох нь вэ?» хэмээн гайхан бодсоноо тракторын хавьд жолооч руу нь гараа нааш цааш савлан дохиж буй Шумковыг үзмэгц нядалгааны талбай руу явцгаах нь гэж ойлгов.
Өөрсдөө хамтралынханд ийм их ажил өгч гэж бодо- хоос Николайн сэтгэлд таатай байлаа. Хамтралчид одоо лав л гурав хоногоос доошгүй өглөөнөөс үдэш хүртэл тууврын цааг нядалж, махыг нь гулуузлан янзалж, зө- рүүлэн хураагаад дараа нь Магадан руу онгоцоор ачуул- на. Тэндээс энэ махыг бүр цааш нь алтны уурхай руу тээвэрлэнэ. Тийнхүү энэ махыг гуанз, ресторан, өнчин хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг энэ тэрд мянга мянган хүн идэх болно.
Тэрээр орой нь клубт очиж номын санд жаахан суу- сан авч кино үзэх гэж үлдсэнгүй.
Дарья Степановна жижүүртээ явсан учир Николай ганцаараа оройн хоолоо идэв. Хоолныхоо дараа номын сангаас авчирсан номуудаа үзлээ. Арван нэгэн цагт үүдний довжоон дээр хүний хөлийн чимээ гарч, үүдний пингийн хаалга дуугарав. Николай «Дарья Степановна ажлаасаа яваад ирлээ» гэж боджээ. Гэтэл андуурсан байв. Стеша хоосон хувин барьсаар хаалга тогшилгүй гал тогоонд орж ирэв.
Тэрээр яльгүй бишүүрхэн инээвхийлж, гайхаж байгаа дүр гаргахыг дэмий оролдон,
— Сайн байна уу! Даша эгч байхгүй юм уу? Чи хэ- зээ ирээ вэ?.. Би чамд саад болоогүй биз?.. Би ус авах л гэсэн юм гэв.
Бүсгүй хаалганы бариулаас барьсан чигээрээ хоёр хөл дээрээ ээлжлэн сэлгээд босгон дээр түгдрэн зогссоор байв.
Өтгөн улаан хүрэн үсээ толийтол самнаад ар шилэн дээрээ ягаан туузаар нэг зангиджээ. Тэрээр ичих нь гай- гүй болмогц Николайг дүрлэгэр хар нүдээрээ цөхөрсөн хүний янзтай шазруун харахад тэр харцанд Николайг ширээний араас сандран босоход хүргэсэн өөр нэг юм байжээ. Николай бушуухан хувин руу нь ухасхийж,
— Аль вэ, би чамд тусалъя... гэлээ.
Ус шахах зуур бүсгүй рүү нүдний булангаар сэмхэн харж байхдаа «Үгүй ер, ингэтлээ байргаших гэж байх уу, бэр болчихжээ!» хэмээн гайхан бодов. Тэрээр бүсгүйд
суузна гэж хэлэх гэсэн боловч өөрөө ч мэдэлгүй,
— Стешка, чи ч бүр цэцэглэж орхижээ, ёстой ганган хүүхэн болж, нээрэн шүү! гээд бахархан уулга алдчихав.
Бүсгүй хувьсхийн намуу цэцэг шиг час улайснаа ха- раагаа буулгаж, өлбөн шигтгэсэн сөөхий рүүгээ шагайн,
— За боль доо, зохиов оо мөн... гэв.
Николай хувинтай усыг нь өгсөнд Стеша хүлээж авалгүй гараа ардаа нууж, чичирхийлсэн дуугаар,
— Надад тусал л даа, танай үүдэнд хальтаргаатай байна гэж аяархан өгүүлэв.
Николай бүсгүй догдлон тэвдэсхийж байгааг дуугаар нь мэдмэгц өөрөө ч ямар ч шалтгаангүй догдолж эхэлс- нээ ухаарав. Хэсэг зуур хулчганан, зоогдсон мэт хөшчих- сөн байтал гэнэтхэн Дарья Степановнагийн өглөөний ярьж байсан дуу тодхон санаанд орлоо. «Аан, ийм хэрэг байх нь ээ...» Энэ учрыг олмогц Николай биеэ барихаа больж тэр даруй зоригжин, Стеша руу харж хаалга руу дохиод,
— Онгойлго... туслалгүй яах вэ... гэж ширүүхэн хэллээ.
Тэгээд гадаа гарсан хойноо Стешагийн араас дагах зуур өршөөл эрсэн дуугаар,
— Ийм хожуугийн зочныг ээж чинь загнахгүй юм уу? Намайг хүүхэмсэг амьтны тоонд оруулчихгүй биз? гэж асуув.
— Үгүй ээ, манайд хэн ч байхгүй! хэмээн бүсгүй хөгжүүн хариулаад,— Би өнөө шөнө ганцаараа хононо, өөрөө өөртөө эзэн! гэж эрээ цээргүй нэмж өгүүллээ.
Николай хувинтай усыг байшинд оруулж, Стешагийн заасан дагуу угаагуурын хажуу дахь тавиур дээр тавь- чихаад хаалга руу эргэв.
— Чи чинь хаачих нь вэ? Үгүй ер бас! хэмээн бүс- гүй амаа жимийн доод уруулаа аальгүйтэн цорвойл- гож,— Хүн гэртээ зочноор авчирч байхад нөгөөдөх чинь гарах гэж байх юм... Ширээ рүү суу, би чамд цай хийж өгье гэв.
Николай дуулгавартай гэгч нь сууГаад цай ууж гар- лаа. Тэрээр юу хээхэн ярьж, бүсгүйн асуусныг хариулна. Гэтэл мань хүн удаан суух тусам ичих нь нэмэгдэн байхад бүсгүй харин ч улам зориг орж, мань эр лүү сэтгэл алдсан нүдээр илт талимааран харж, оносон оноо- гүй хамаагүй инээд алдаж, үс гэзгээ аальгүйтэн арагш нь болгож байв.
Стеша элдэв амьтны сургаалыг ханатлаа сонссон
болохоор одоо ийнхүү эм хүний яаруу бачимдуу зангаар мань эрийг илэн далангүй шулуухан урхидаж байгаа нь энэ биз, тэгээд ч дийлсэндээ бахархаж байгаа бололтой гэдэгт нь Николай огтхон ч эргэлзэхгүй байлаа. Энэ бүхэн өөрт нь туйлын таатай байж бие нь үе үе халуу шатан жихүүцэж хачин оргин, урьд хожид үзэгдээгүй сэрэл төрж буйг тэрээр мэдрэхийн хамт заримдаа үүнийг эсэргүүцэн бушуухан гарч одмоор дурамжхан хүсэл тө- рөх нь үнэн боловч үл ойлгогдох нэгэн хүч түүнийг аятайхан тогтоож, хүн амьтан байнга залхуугүй ярьж байдаг нөгөө гайхам хуслэнт юм эрт орой боловч нээгдэх ёстой тэр нэгэн зааг руу алгуурхан ойртуулсаар байв...
Шөнө дунд дөхөж байлаа. Тэгтэл ч чийдэн таван минутын дараа яг шөнө дунд хамтралын цахилгаан станц ажлаа зогсоохыг зарлан гурвантаа асаж унтарлаа.
— Стеша! Удахгүй гэрэл унтрах нь гэж Николай өгүүлэхэд бүсгүй суудлаасаа хөдлөлгүй,
— Унтарвал унтарна л биз, би дэнлүүгээ асаачихна гэв. Тэрээр инээмсэглэхээ хэдийн больж, доошоо хараад хулдаасан дээр үсэг зурж байгаа юм уу, эсвэл зүгээр л эрээчиж байгаа юм уу хуруугаараа юм зурж сууна.
Гэрэл унтарлаа. Минут хэртэй хоёулаа харанхуйд чи- мээгүй сууцгаав.
— Дэнлүү чинь хаа байгаа юм бэ? хэмээн Николай чичирхийлсэн дуугаар аанай л хулчгархан асуув.
— Чиний ус тавьсан тавиур доогуур шалан дээр байгаа гэж бүсгүй мөн хоолой нь царгин хариулав.
Сарны туяа битүү цанатсан цонх, битүүлэн хаасан хөшгийг арай ядан нэвтэлнэ. Николай бараг баримжаа- гаар угаагуур луу очиж, тавиур доогуур дэнлүү байхгүй гэж сэжиг авсан боловч тийшээ тонгойж дэмий л шалан дээгүүр тэмтэрч үзлээ. Дэнлүү байсангүй.
— Стеша! Дэнлүү чинь яасан бэ?
— Үгүй, тэнд чинь л байсан шүү дээ... Аль вэ, би өөрөө олъё.
Мухар сандал хяхран бүсгүй залуу руу зүглэн наа- шилж ойртон тулж ирмэгц санаандгүй мэт цээж рүү нь мөргөснөө гэнэтхэн хоёр гараараа хүзүүдэн тэвэрч, таш- ганасан залуу халуун биеэрээ шахан налах нь тэр. Залуу эхлээд мэл гайхсанаа даруй учрыг мэдмэгц бүсгүйн аяндаа тоссон халуун уруулыг хайж олоод озон үнслээ. Тэрээр бүсгүйг чанга гэгч нь энхрийлэн тэвэрч, үс гэзэг, нүүр толгойг нь илбэн таалж, дахин дахин үнсэлж озохуйд цаадах нь эрхээр нь талархан дагаж ха- риуд нь шуналтайяа озон тэвэрнэ.
Бүх юм шүлэг нойрон дунд зүүдэнд орох мэт эргэл- дэн хөвөрч, нэгэн зүгт нисэн одож байх шиг санагдана. Дараа нь бүсгүй түүнийг хөтлөн нөгөө өрөө рүү орлоо. Тэгээд ор луу аваачаад мөр лүү нь зөөлхөн нударваас мань эр дуулгавартай хэвтэхдээ бүсгүй даашинзаа бу- шуухан тайлж буй чимээг сонсов...
Тэрээр хана руу зайчлан ухрах зуур «Яах гэж ингэнэ билээ? Дэмий юм болж байна! Шал дэмий!» гэж өөрийн- хөө тухай биш юм шиг цөхрөн бодов. Гэтэл энэ бүхнийг эсэргүүцэн одох, гарч зугтаах хүсэл санааны мухарт төр- лөө... Гэвч энэ удаа түүнийг нэг юм хүчлэн тогтоож байх ажээ. Тэгтэл ч Дарья Степановнагийн «Стешка бол улаа- хан жимсхэн, харин чухамхан хэнд таардаг бол, хэн тэр жимсийг тасдах бол...» гэж байсан нь яг чихэнд хэлэх мэт тов тодхон сонсдоод явчихлаа.
Гэтэл нөгөө Стешка-жимсхэн чинь хувцсаа тайлчи- хаад цээжээ тэвэрчихсэн, орны өмнө тээнэгэлзсэн мэт зогсож байна. Түүний дүрс бүдэгхэн цонхны битүүлэн татсан хөшигтэй ташааран бараан сүүдэр төдийхөн ха- рагдавч нүд гялбах шиг болж халуун манан толгойд хадан, хамаг биеийг нь хучаад авах нь тэр.
Ор нужигналаа. Стеша хэвтэнгүүт нүцгэн гараараа хүзүүгээр нь хулчгархан тэвэрч ойртсоноо, агдагнасан халуун биеэрээ шахан зуурлаа...
Даргын амласан нисдэг тэрэг дөнгөж зургадугаар са- рын арванд ирлээ. Үд дунд нисэж ирээд урцыг золтой л хийсгээд хаячихсангүй, холгүйхэн газарджээ.
Нисдэг тэрэгний сэнс эргэлдсээр байгаа боловч дот- роос нь гурван хүн бөхийн гарч ирээд урц руу гүйцгээх нь Шумков шинэ зоотехникч хоёр, бас гэрэл зургийн ап- параттай, ташаандаа дөрвөлжин ширэн цүнх зүүсэн нэг танихгүй хүн байх ажээ. Малчид хамтралын дарга гарч ирэхийг хүлээн онгоцны харлан буй хаалга руу харуул- дан байвч хоёр нисэгчээс өөр ямар ч хүн гарч ирсэнгүй.
— Плечев ирсэнгүй гэж Долганов урамгүй өгүүлээд зочдын зүг гэлдрэв.
Шумков зочидтой мэндэлсний дараЪ зургийн аппарат- тай хүн рүү дохиж,
— За ахан дүүс минь, та нар дээр сурвалжлагч ирлээ. Та нараас ярилцлага авна, районы сонинд та на- рын тухай бичих юм... гэв.
Урц, малчдын зургийг тус тусад нь хэдийн хэд хэд дарчихаад одоо цаачид, урц, үргэж яваа цаа, нисдэг тэрэг, тайгын зах энэ тэрийг нэгэн зурагт багтаах гэж чармайн явган суучихаад байгаа сурвалжлагч малчид- тай инээмсэглэн толгой дохиж мэндлэх зуур аанай л аппаратаа чад чад хийлгэсээр байв. Тэрээр хачин янзын шар малгай, эрээн пиджак өмссөн өндөр туранхай эр аж. Николай сурвалжлагчийг сонирхон харна.
Баргар царайтай нүсэр биетэй нэг жолооч Шумковт хандан,
— Алив, дарга аа, юмаа түргэн буулгаарай, бид хий зогсоод яах вэ, явахаа бодоцгооё гэж бачимдан хэлэв.
Малчид давс болон хайрцаг, шуудайтай хүнсний зүй- лээ дорхон нь буулгацгаав. Нисэгчид тэр даруй хаалгаа хааж, хөдөлгүүрээ асаалаа.
— Цаадуул чинь яаж байна? Хаашаа нисэцгээх нь вэ? Та нарыг орхичихож байгаа юм уу?... хэмээн Долга- нов бүр гайхчихав.
— Санаа зоволтгүй ээ, тэд хүрээд ирнэ гэж зоотехникч бригадын даргыг бушуухан тайвшрууллаа.
— Хайгуулынхан руу явж байгаа юм. Хоёр цаг хэр- тэй болоод ирнэ. Харин бид яагаад л зогсоод байна? Урц руу орцгооё, цай ууж, яриа дэлгэцгээе хэмээн Шумков малчид руу нүд ирмээд, урцны бэрзээнтэн үүдийг эзэн хүн шиг эвлэгхэн сөхөв.
Сурвалжлагчийн бүлтгэр бор нүдэнд сониуч байдал мэдэгдэхгүй байхыг үзвэл цаачид дээр нэг хоёрхон ирсэн хүн биш бололтой. Тэрээр явган ширээн дээр үнэр ханхлан уур савссан цааны махтай тавагнууд тавьж байгаа Татья- наг яарсан янзтай харна. Сурвалжлагч малчдаас юм асуухыг Родников хүлээн байвч цаадах нь хэнээс ч, юу ч асуухгүй, харин ч байгаа төрх нь хийх гэсэн бүх юмаа хийчихээд одоо хийсэн ажлынхаа шан харамжийг хүлээж байгаа шинжтэй аж.
— За Василий... Василий Петрович, Слепцовынхны ажил явдал ямар байна, яриач дээ? Төвөөр сонин сайхан юу байна? Слепцов олон төл авч уу? хэмээн Фока Степанович инээхчээн аядан асуув.
— Би Слепцовынд очоогүй байна, очиж амжаагүй явна.
— Тэгвэл Василий Ивановичийнд очсон уу?
— Тэднийд ч бас очиж чадаагүй. Танайд л эхлээд ирж байна. Дөнгөж өчигдөр л нисдэг тэрэг оллоо шүү дээ гээд Шумков Фока Степанович руу дурамжхан харс- наа тэр даруй сурвалжлагч руу хяламхийсэн нь хөндлөн- гийн хүн байхад муухан сэтгэгдэл төрүүлэх элдэв юм асуух нь зохисгүй, харин тэгэхийн оронд жишээ нь ан- гийн тухай ярих нь дээр бус уу гэж малчинд ойлгуулж байгаа хэрэг ажээ. Шумков дүү рүүгээ эргэж,— Михаил, баавгай олныг алав уу даа, тэгээд? Энэ жил баавгай хаа сайгүй элбэг гэлцэх юм... гэв.
— Чамайг хуурчээ, баавгай ховор байгаа, бид дөн- гөж гуравхныг алсан... гэж Долганов дурамжхан өгүүлж жуумалзаад Шумковыг түрүүчийн сэдэв рүү эргүүлж,— Чи чинь тэгэхлээр Слепцов, Василий Иванович хоёрын хэнийд нь ч очоогүй хэрэг үү? Нисдэг тэрэг ерөөсөө өгөөгүй бол яах байсан болж байна? Чи яах байсан бэ? Явгаар ч хол шүү дээ, тийм үү? гэв.
— Нисдэг тэрэг өгөөгүй бол явгаар ямар ч байсан явахгүй байсан, чи эргэлзэхийн хэрэггүй.
— Би ч эргэлзсэн юм алга л даа, чи ер хаашаа явах вэ дээ? Чи бол одоо дарга, тэргүү-үн! хэмээн Долга- нов Шумков руу тохуурхсан янзгүй ууртай харж,— Цаа төллөхөөс өмнөхөн давс авчирч өгнө гэж амласан, гэтэл хэдийд авчирч байна аа? Бид одоо давсаар яах юм бэ? Гурав хоногийн дараа бид зуныхаа бэлчээр лүү нүүнэ! гэхэд Шумков зулгуйдан инээмсэглэж,
— За, за Михаил минь, битгий цухалд хэмээн эвлэ- рэнгүй өгүүлж дүүгийнхээ үгийг тасдан,— Бидний буруу, гэвч тэр тухай яриад байх юу байх вэ. Тэгснээс бид энэ жил яаж галуу авласныг сонсоцгоовол дээ биш үү... гээд галуу яаж агнасан тухайгаа өөрийнх нь яриаг да- хиад тасалчих вий гэж айсан мэт дэндсэн чанга дуу- гаар бачимдан ярьж гарлаа.
— Энэ жилийн галуу цөм их дээгүүр нисэцгээсэн шүү! Би нэг явуулын хүнтэй Дресванка гол руу очиж, тэнд гурав хоног суугаад дөнгөж тавхан галуу агнасан. Галуу шиг элбэг юмгүй, гэвч цөмөөрөө бараг сарны наахнуур нисэлдээд хүрч намнахын арга байхгүй, аврал эрээд ч нэмэргүй! Бирюков бидэнтэй цуг явсан юм. Мань хүн байдлыг мэдэнгүүт тэр даруй Пронькины даваа руу хатуу цасаар жирийлгэчих нь тэр. Чарга нь хоосныг ч хэлэх үү, ноход нь ч гэж чоно гэсэн үг, тундрээр ороолон шиг харайлган, хаашаа бол хаашаа амждаг болохоор мань эр, мэдээжийн хэрэг, хүн хүнээс олныг алсан, хорин ширхгийг алсан шүү. Би хамт яваа хүнээ харсан чинь мань хүн сэтгэл дундуур байна, тэгээд ч жинхэнэ ан гээчийг түүнд үзүүлэх хэрэгтэй байсан
юм! Ямар ч гэсэн мужийн төвөөс яваа хүн. Би тэгээд түүнд «Алексей Сергеевич ээ, явж Шкиперийн булан оръё, тэнд бохио нугас буудацгаая» гэж хэллээ. Мань хүн «Сэтгэл ханатал буудах газар л байвал чөтгөрийн ам руу ч хамаагүй аваад яв» гэж байна. Тэгээд тийшээ очицгоолоо, майхнаа босгочихлоо. Харсан чинь нисэц- гзэж байна шүү. Болж явчих нь тэр! Би Тула хотоос зориуд захиалж авсан тав үсэрдэг цоо шинэ буутай, нө- гөө нөхрийнх маань бүр ч гаргуутай зэвсэг, бельгийн автомат ажиллагаатай. Бид хоёр ан хийх гэж ч ёстой байл- даж өглөө дөө! Хоёрхон орой л тавин бохио нугас алчих- лаа. Зочноосоо «За Алексей Сергеевич, ямар вэ, та анд сэтгэл ханав уу? Хангалттай юу, эсвэл дахиад жаал буу- дах уу?» гэж асуутал «Болно, болно! Энийгээ л аваад явахсан» гэж байна.
Шумков жигтэйхэн дохиж занган, хөөргөн задгай ярьж байлаа. «За, болсон л бол яамай. Маргааш цасны царцуугаар төв рүү буцацгаая». Орой нь би нэг нугас зумлаж байтал загас ханхлаад байх шиг санагдлаа. Дахиад нэгийг зумлавал ялгаа алга. Миний санаа дагаад ингэж байна л гэж бодлоо. Шөл хийгээд үзсэн чинь яг шүү, махнаас нь загас амтагдаж байна! Зочин маань нулималж уурлалаа. «Энэ шувуу загасаар хооллодгийг надад яагаад хэлсэнгүй вэ? Үүнийг чинь хүнсэнд хэрэг- лэж болохгүй шүү дээ, шал дэмий эднийг алжээ» гэж байна. Мөн гай шүү! Бохио нугаснаас хэзээ ч загас үнэртдэггүй атал энэ удаа цөм ав адилхан ханхалж байдаг, гайхалтай хэрэг шүү. Төв рүү хоосон буцахаас өөр аргагүй болсон. Зочиндоо хэдэн галуугаа цөмийг нь өгсөн. Тэгээд ерөөсөө олигтой ан хийсэн болоогүй...
— Тэгээд ангаа яасан бэ? гэж Долганов асуув.
— Бохио нугасаа юу?
— Юуны чинь юу гэж гэж? Тэр чинь олз биш юм уу?
— Тэр чинь цөмөөрөө загасанд нэвччихсэн байсан гэж би чамд хэлж байна шүү дээ!
— Загас ханхалсандаа яадаг юм бэ? Хав загаснаас загас жигтэйхэн их үнэртдэг ч гэсэн чи махыг нь идээд л байдаг шүү дээ гээд Долганов гайхшран дал мөрөө хавчиснаа,— Васька, чи юү ярьж байна вэ? Тавин нугас алсан гэх юм, тэгсэн мөртлөө төв рүү ганзага хоосон ирсэн гэдэг чинь хэл чинь бүр ороолдож гүйцэж дээ гэв.
— Тэр нугаснуудаас чинь цөмөөс нь загас ханхлаад байсан юм гэж би чамд хэлж байна шүү! Ойлгогдохгүй байна уу? Бид цөмийг нь хаячихсан юм!


— Хаячихсан ий? Цөмийг нь хаячихлаа гэж үү дээ?
— Цөмийг нь байлгүй яахав. Цөмөөс нь л загас хан- халж байсан, тэгээд л цөмийг нь хаячихсан.
Малчид гайхшран бие бие рүүгээ харцгааж хэлэх үггүй болцгоов.
— Нээрэн, Василий Петрович, таны аз үнэхээр дут- жээ хэмээн сурвалжлагч саймшран өгүүлж толгой сэгс- рэв. Малгай шигээ ширэлдсэн шар үстэй сурвалжлаг- чийн бүлтгэр бор нүдний харц Родниковт нэг л зэвүүн санагджээ.
— Үгүй, тэр бохио нугас гэдэг чинь юу вэ? Эрээн нугасыг энэ нутгийнхан тэгж нэрлэдэг юм уу? хэмээн зоотехникч дүлийрсэн чимээгүй байдлыг эвдэж Долгано- воос асуув.
— Бохио нугас гэж бохио нугас л байхгүй юу. Шинжлэх ухааны хэлээр эрээн нугас гэдэг байж болох л юм. Том багаараа галуунаас яльгүй жижиг, эрэгчин нь хар алаг, эмэгчин нь саарал тийм шувуу... хэмээн Долганов урамгүй тайлбарлав.
— Харин тэр чинь л эрээн нугас шүү дээ! хэмээн зоотехникч баярлан өгүүлэхэд хамар томтой ясархаг ца- райд нь сэтгэл ханасан байдал нь мэдэгдэнэ.
— Тэгэхлээр, Василий Петрович, та чинь баахан эрээн нугас намначихаад цөмийг нь хаячихсан болж бай- на уу? Эрээн нугасны өд их үнэтэй эд гэдгийг та нээрэн- хээсээ мэдэхгүй гэж үү дээ? Махнаасаа хавьгүй үнэтэй гэдгийг! Эрээн нугасны өдөөр ёстой дулаахан, ёстой сай- хан уутан хөнжил хийдэг юм. Та үүнийг үнэхээр мэдэх- гүй гэж үү? Тийм үнэтэй цэнэтэй эдийг хаячих гэж байдгаа бас, ай-яй-яй!
— Би саяхан Певекээс нэг тийм хөнжлийг зуун тавин рублиэр авсан гэж сурвалжлагч өгүүлээд ширээ рүү яаран дөхөв.
— Хоол болчихлоо, идэцгээгээрэй хэмээн Татьяна ичингүйрэн инээмсэглэж, зочдыг ширээ рүү урихдаа сур- валжлагчийг хамгийн мундаг дарга гэж бодож байгаа бололтой түүн рүү товлон харжээ.
Долганов Фока Степанович хоёр хоол идэх зуураа Шумковоос тосгоны сониныг асууж байвч юм сонирхсон- доо түүнийг шалгааж байгаа бус зочин хүлээж авах ёсыг бодож ийнхүү ярилцаж байгаа нь илэрхий байв.
Шумков бригад дээр анх удаа архигүй ирсэн ажээ. Родников үүнд гайхах, баярлах зэрэгцэн байв. Энэ ч зү- гээр л сурвалжлагчаас айсандаа л тэгсэн байж таарна,
эсвэл өөр ямар нэг юм саад болсон байх.
Бүгд хоол идэж цадмагц Татьяна тавагнуудаа ху- рааж, явган ширээн дээр аяга, дийзээ гаргаж тавилаад ааг нь ханхалсан өтгөн цайнаас аягаллаа. Цай уусны дараа Шумков их л даргархан,
— За Михаил, ажлаа хийцгээх үү? Данс, хүснэгт, товъёгоо надад өг, би бугдийг нь санхүүд аваачиж өгнө. Хэчнээн хугаш гарсан, олон үрэгдсэн үү? Хугаш үрэгд- сэн бол арьсыг нь тайландаа хавсарга, актыг нь өгөөрэй. Тугалын арьс бий юү? гээд Долганов руу шуналтай харав.
— Цөөхөн бий гээд бригадын дарга тоо бүртгэгч рүүгээ эргэж,— Фока, бидэнд хэд бий билээ, арван до- лоо, тийм үү? гэхэд Фока Степанович,
— Арван долоо, арван долоо гэж амандаа бүвтнэв.
— За, сайн байна! Бүр онц сайн байна, дүү минь! гээд Шумков баярласандаа хоёр алгаа хооронд нь үрэн сэргэж,— Онц сайн, хонгорууд минь! Аль вэ, бушуухан дансаа янзалцгаая, нисдэг тэрэг цагийн дараа хүрээд ирнэ хэмээхэд Родников Шумковын тийнхүү баярлаж байгаад бүр гайхаж хоцорчээ.
Фока Степанович баримт бичигтэй жижигхэн чемо- данаа гаргаж Долганов Шумков хоёр луу дөхөж суу- гаад, тэр гурав зарим нэг зүйлийг тооцоолон дүгнэж, зарим юман дээр аяархан марган данс, хүснэгтээ эргүүлж тойруулж гарлаа. Тэд эвенээр ярьцгаана.
Родников сэтгүүл эргүүлэх завсар тэдний яриаг өөрийн эрхгүй чагнаж суув. Энэ нь сониучирхсандаа тэг- сэн бус, харь хэлийг ойлгож сурах гэж бусдын яриаг чагнадаг болсон зуршлаараа ийнхүү чагнажээ. Гэтэл энэ удаа эд нарын ярьж байгаа юмных нь агуулга хийж байгаа ажилтай нь авцалдахгүй байлаа. Тэд нар энэ эргүүлж байгаа цаасныхаа тухай ярихын оронд Шумков Долгановоос арван тугалын арьс гуйж, цаадах нь толгой сэгсрэн байна.
— Бүх хугашийг дансанд оруулчихсан, актыг нь ч биччихсэн байгаа, тийм учраас чи өөрөө агуулахад тушаачихаад, нярваас өөрөөс нь ав.
— Дүү хүү, чи юу ярьж байна? хэмээн Шумков гайхаад,— Бид одоо дансаа шинэчлээд биччихье, бүх юм бидний гарт байна... гэв.
— Чи яагаад агуулахаас арьс авахаасаа цааргалаад байна? Юунаас айгаа вэ?
— Би айж байгаа юм биш ээ! Зүгээр л хэл амны нэмэр, түүнээс гадна дарга малгай хий гэж хоёрхон арьс өгчихөөд илүүг зөвшөөрөхгүй байгаа юм, олон арьс авах- лаар ярвайгаад байх юм.
— Даргын зөв шүү дээ, илүү өгөхийн хэрэг юу бай- на? Тугалын арьсаар наймаа хийх гэсэн юм уу? Панзчин болох гээ юү, тийм үү?
— Чи ойлгооч дээ. Бууны хариуд Тула руу арьс явуу- лах ёстой, бас Магаданы нэг хүнд амлачихсан юм. Та нар чинь яагаад ийм харамч болцгоочихоо вэ? Би ямар зүгээр авах гэж байгаа биш, арван шил архи авчирсан!..
— Архи ий? хэмээн Долганов мэл гайхан Шумков руу бүлтийтэл харав. Фока Степанович бас цааснаасаа хөндийрөн толгойгоо өргөлөө.

— Васька, чи чинь тоглож байна уу, эсвэл нээрэн хэлж байна уу?
Костя Афоня хоёр сэтгүүлийн хуудсаа шажигнуула- хаа больж цөм Шумков руу ширтэцгээв. Гагцхүү Родни- ков л юу ч сонсоогүй дүртэй, бас харь хэл эс ойлгох сурвалжлагч зоотехникч хоёр дор дороо өөрснийхөө оролдож байгаа юмыг хийсэн чигээрээ. Сурвалжлагч аппаратынхаа дуранг задлан янзалж, зоотехникч нь Татьяна дийзээ бургасны зоргодсоор арчин, хайрцагт хийж байгааг анхааралтай ажиглаж суусан аж.
— Чамд архи байгаа хэрэг үү, эсвэл би буруу дуу- лав уу? хэмээн Долганов гайхшран дахин асуулаа.
— Харин тийм ээ, арьсыг чинь зүгээр авах гээгүй гэж би хэлж байна шүү дээ, арван шил архиар арван арьс авъя.
— Үгүй, тэр чинь хаа байгаа юм бэ, тэгээд? хэмээн Долганов бараг хашгирахаа алдаж, яарсандаа суудал дээрээ өндөлзөн,— Шууд аваад ирэхгүй яагаа вэ? Аваад ир! гэснээ Фока Степанович гэнэт санаанд нь орсон мэт түүн рүү эргэн,— Фока, яах вэ? Тугалынхаа арьснаас энүүнд өгөх үү, юү гэж бодож байна? гэв.
— Өгөх л хэрэгтэй болж байх шиг байна...
— Аль вэ, архиа аваад ир, хаана байгаа юм бэ? гэж Долганов яаран шаардлаа.
— Чи аяар гэм... хэмээн Шумков сурвалжлагч руу дахин учиртай харснаа Родников руу дургүй нь хүрсэн байртай сэжиглэн хялайж,— Чи чимэ^гээ аяд! Шуудай- тай архи гурилын хажууд тавиастай байгаа, дараа нь авцгаагаарай. Бидний явцгаасан хойно л ууцгаана биз, одоо бол болохгүй, архи авч явж байхыг дарга хориглочихсон! Тийм учраас энэ тухай хэн ч мэдэх ёсгүй, ойлгов уу, аан? гээд Родников руу дахин хялайв.
Родников өөдөөс нь шазруун харсан тул Шумков тэр дорхноо хараагаа бурууллаа.
— За яахав хэмээн бригадын дарга толгой дохисноо малчидтайгаа нүдээрээ ярилцаад,— Бушуухан нисэцгээж үз! гэж хөгжүүн өгүулэв.
«Чи муу ийм албархаг бэртэгчин, панзчин байсан байх нь ээ. Урцнаас гарч, тэр архитай шуудайг нь аваад чулуу руу нэг сайн савчихдаг юм билүү» гэж Родни- ков зэвүү нь хүрэн бодохдоо сэтгүүл рүүгээ улам тон- гойжээ.
Хэрэв ингэлээ гээд нэмэр болдогсон бол Родников чулуу савах л байсан байх, гэвч ингэснээр гагцхүү нөхдийнхөө үнэн голынх нь дургүйг хүргэхээс цаашгүй гэдгийг тэрээр гарцаагүй мэдэж байв. Тэгж болохгүй, энэ тухайд өөр л арга зам шаардлагатай.
Хэдийн хоёр цаг хэртэй хугацаа өнгөрсөн боловч нисдэг тэрэг бараа ч байдаггүй. Малчид урцнаас байн байн ээлжлэн гарч нисдэг тэрэг гарч ирэх ёстой зүг рүү баахан хараад «Алга, бараагүй л байна» гэцгээнэ.
Удалгүй Татьяна дахин цайныхаа ширээг заслаа. Урцны хаяагаар чимээ чагнан цайгаа дуу шуугүй ууц^ гаав. Шумков гэнэтхэн дийзээ хаях шахан тавиад ха- лааснуудаа тэмтэрч гарав.
— Ээ чөтгөр чамайг! Таг мартчихаж. Родников, чамд захиа авчирсан юмсан, золтой л буцаагаад аваад явчих- сангүй! Ингээд л яваад өгөх байлаа шүү... Хааш нь хийчихлээ дээ? — Тэрээр хэнэггүй инээгээд захидлыг хайж байхад Николай дотроо зэвүүцэн, тэсэн ядан хү- лээж байв. Тэгж тэгж Шумков энгэрийнхээ халааснаас нэг нугалсан үнгэлдсэн дугтуй гаргаж Николайд өгөх- дөө тэнд байсан хүмүүс буруушаан харж буйг ухааран үнэнээсээ санаа нь зовж,— За дүү хүү, битгий уурла, шууд л өгнө гэж бодож байсан чинь энэ муухай данс- нуудтай будлиад ингэчихлээ... гэв.
Ээжийнх нь захиа байв. Дугтуйн дээрх гарын үсэг нь хойт эцгийнх биш танихгүй хүний бичиг ажээ. Род- ников ээжийнх нь дуудаж өгснийг хөндлөнгийн хүн бич- сэн ийм захиа авах дуртай, чухам тийм захиаг гойд хүсэн хүлээж байдаг билээ.
«Сайн байна уу, хүү минь!
Бид чиний захиаг авсан, ажлын газраас чинь гуй- вуулж байгаа мөнгийг би бас авч байгаа. Тэр мөнгийг хадгаламжийн дэвтэрт чиний нэр дээр хийж байгаа. На- дад мөнгөний хэрэгцээ байхгүй ээ, хүү минь, ээжийнх нь ходоод өвчтэй, хоол бага иднэ. Хөгшин надад олон хувцасны хэрэг байхгүй, байгаа хэд нь болж байна, түүнийгээ духаад байхад болно. Харин хүү минь, чамд мөнгө хэрэг болно, чи залуу хүн, үгүйдээн хуримд чинь ч юм уу, гэр бүлтэй болж амьдралаа эхлэхэд чинь ч юм уу, хэрэгцээ болж магадгүй, бас тэгээд мөнгөтэй бол хаашаа ч явсан дурных. Өвгөн чиний энэ мөнгийг хад- галамжаас авахуулах гэж надаас шалаад салж өгөхгүй, элдвээр зүхэж айлгаж байсан, чиний мөнгийг өөрийн болгож авах гэж л тэр. Согтуудаа агсамнан хэрүүл шуугиан дэгдээж намайг орон байрнаас минь хөөсөн, ашгүй сайн сэтгэлт хүмүүс түүнийг салгаж, дахиад ингэх юм бол өөрийг нь байрнаас хөөж гаргана гэж хэлсэн.
Миний бие нэг л барагтайхан байх боллоо, хүү минь. Ноднин намайг тэтгэвэрт гаргаж, тахир дутуугийн хоёр- дугаар группт оруулсан. Гэтэл саяхан дахин хамиаслаад нэгдүгээр группт оруулчихлаа. Одоо бол би эмнэлэгт хэвтэж ходоодоо эмчлүүлж байна, бас цусны даралт ихэдсэн, заримдаа унаж тусдаг болоод байна. Манайх сайн эмчтэй, сайхан зантай хүн, уул нь цэргийн газар алба хааж, генералуудыг эмчилж байсан, Магада- наас хүртэл хүн эмчлүүлэх гэж манай эмч дээр ирдэг юм.
Хүү минь, чи ээжийгээ эргэж ир, эс тэгвэл удахгүй өнгөрч магадгүй, яаж том болсныг чинь үзэж чадах- гүй өнгөрч мэдэх нь байна. Би чамайг байсхийгээд л зүүдлэх юм, гэхдээ цагаан толгойтой нялх байсныг чинь л зүүдэлдэг, чиний үс буудайн түрүү шиг хонгор цайвар байсан юм. Хүү минь, ирж үзээрэй. Би чамайг зөндөө саначихжээ.
Ингээд баяртай гэе. Салхи савир авчих вий, өөрий- гөө мэдэж яваарай. Ирээрэй, хүү минь, ээж нь хүлээж ядан байна.
Ээж чинь.
Таван сарын 29».
Николай захиагаа уншаад эвлэж^цөхөн байж захид- лаа аятайхан эвхэж халаасандаа хийв.
— Коля, яав, муу сонинтой захидал аваа юу, тийм үү? гэж Долганов сэтгэл зовсон янзтай асуув.
Родников толгой дохиж хэсэг зуур чимээгүй байснаа,
— Ээж маань эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ, ирж уулзаач гэжээ. Хойт эцэг архидаж, агсан согтуу тавьдаг
гэнэ. Би хэдхэн хоног ч болохноо гэртээ харьж ирэх хэрэгтэй байна. Тийм учраас намайг явуулчих, би энэ нисдэг тэргээр яваад өгье... гэж аяархан боловч эрсхэн хэллээ.
— Ишш, яасан шуурхай эр вэ, шууд ингээд л нис- чих хэрэг үү гэж Шумков хямсганав.
— Василий, чи энд битгий садаа болоод бай! хэмээн Долганов түүний үгийг ууртай тасалж,— Бид чамгүй учраа олж чадна. Одоо ч ажилтай л үе дээ, худлаа яриад байх юм алга, гэхдээ бид нар ажлаа амжуулна гэж би бодож байна. Тийм биз дээ, манайхаан, үгүй юү? Николайгаа явуулъя, тийм үү? гээд бригадын дарга цаадуулыгаа асуусан харцаар харлаа.
— Яваг яваг, тэгэлгүй яах вэ! Бид амжуулна, болго- но! Николай минь, явж үз, яриад байх юу байх вэ! хэмээн малчид түүнийг нэгэн дуугаар дэмжицгээв.
Тэр ч байтугай сурвалжлагч зоотехникч хоёр хүртэл тэдний бригадын гишүүн юм шиг дэмжин толгой дохиж, Родников эдний шийдвэрийг эсэргүүцэн цааргалж байгаа мэт гэртээ очиж ирэх хэрэгтэй хэмээн дор дороо ятган шаардацгаажээ. Харин Шумковын хэлсэн зүйл нэгэнт өр лүү хатгаж амжсан болохоор одоо биеэс нь сая ор- сон шинэхэн өргөсийг зугуухан татаж гаргаж байгаа мэт Родниковт санагдсан ажээ.
Моторын дуу нүргэлэх сонсогдлоо. Родников номын сангийн номууд, өдрийн тэмдэглэлүүд, зарим нэг дотуур хувцас сэлтээ үүргэвчиндээ түргэн зуур эмхлэн хийж, хамаг хогшлоо янзалчих нь энэ. Малчид тэр хооронд баавгайн мундаг том арьсыг жимбийтэл эвхэн боолоо.
Фока Степанович,
— Үүнийг аваад яв, чамд өгч байгаа юм. Ээждээ өгөөрэй, шалан дээрээ дэвсэнэ биз, хөлд нь юу шиг дулаан байх вэ дээ, с^йхан арьс шүү. Ав, ав, авахгүй гээд үзээрэй! гэж хэлэв.
Родников ийм том ачаатай чаргуулдаж явах хүсэл байгаагүй боловч авахгүй байж зүрхэлсэнгүй, арьсыг арга буюу авчээ.
Нисдэг тэрэгний жолооч нар их яарч байгаа болол- той, явах хүмүүс орж суудлаа эзлэнгүүт моторын дуу улин дүнгэнэж, онгоц чичирхийлснээ газраас хөндийрөн тасармагц ойн цоорхой дээр зөөлхөн хөөрөн хальж, ог- цом эргээд өндрөө аван аван тайгын дээгүүр жирэлзүүлэн нислээ.
Николай тэртээ дор шавааралдан сундалдсан хадар- хаг уул толгод, сувдлан мушгирах гол горхи, одоо хэр хүчээ бүрэн аваагүй нялх шилмүүсний ногоовтор гэгээ сүүмийх төдий бараантан буй ой тайга, нүдэнд хүйтэн гялалзан буй хөлдүү тошин, хүрэнтэн нүүгэлтсэн бэл, хаа нэгхэн үзэгдэх жижигхэн нуур цөөрөм энэ тэрийг онгоцны цонхоор шимтэн харж явахад энэ бүхэн цөм танил санагдан явж байсан газар, гарч байсан оргилууд нь танигдаж «Би чинь хэдийдээ энэ бүхнээр явж амж- чихсан билээ?» гэж бахархан бодогдоно.
Газар тэнгэрийн савсалга руу дугуйран гүдийж одох энэ нутаг дээгүүр нисдэг тэрэг улам цаашлан ниссээр.
«Ээ, чөтгөр чамайг! Өөрийнхөө хоёр муу хөлөөр энэ бүхнийг хэрэн бэдэрчихлээ гэж үү дээ? Би уул нь дөнгөж дөрөвхөн жил л болж байгаа, гэтэл ингэж их явчихсан байх гэж! Тэгэхлээр Аханя ямар вэ? Лав л хагас зуун жил явж байгаа шүү дээ!» хэмээн Родников уулсын сэрвийлцсэн орой хяр, цэнхэр униар суунагласан алсын барааг сэтгэл хөдлөн ширтэх зуур гайхшран бодно.
Тэрээр Костягийн булчин нь зангирч, судас шөрмөс нь гүрвийсэн аймаар мундаг хөлийг нэхэн саналаа. Аха- нягийн цуцсан гунигт нүд, хүнд хүчир ажилтай өдрийн эцэст дэвсгэрдэн суух үес өвгөн бахардан уртаар санаа алддаг энэ тэрийг мөн дурсан саналаа.
«Шоргоолж их хөдөлмөрч амьтан гэцгээж, түүгээр ба- хархдаг, зөгийгөөр бас бахархдаг, гэтэл хүн гэдэг чинь хөдөлмөрч амьтан биш гэж үү? Хүн гэдэг чинь хэдэн ар- ван жил өдөр өнжихгүй ажиллана, хүн бол шоргоолж, шувуу, загас, сохор номины алинтай ч адилхан, хүн бол бүх байгалийг, түүний хамаг сайн муу юмыг өөртөө шингээсэн амьтан». Родников Шумков руу зэвүүрхэн хялайв.
Маяканы нуруу тэртээ ард алслан хоцорч, онгоцны доор цайвар ногоон ухаа толгод долгионтон тунарч, урд зүгт Малкачаны тундрийн бараа харагдаж төдөлгүй тэнгисийн мандал гүдгэр галт шил шиг цийлийн гя- лалзлаа.
Родников тосгоны барааг олж харах гэж яаран хайж байвч сэтгэлээрээ аль хэдийн гэртээ харьчихсан, ээжийн- хээ дууг сонсож энгийн хээгүй боловч сэтгэл шимшрэм төрөлх дотно царайг нь тодхон харж явлаа.
Николай арван зургаан айлын хоёр давхар ягаан байшингийн зэрэгцээ замын уулзвар дээр зогсож өгөхийг
автобусны жолоочоос гуйлаа. Тэрээр байшин руугаа очиж явахдаа төрөлх цонх руугаа сэтгэл ер бус догдлон харж, ээж нь одоо эмнэлэгт биш гэртээ байдагсан бо- лоосой гэж үнэн санаанаасаа хүсжээ.
Орцны хаалгыг гайхшран харж зогтусав. «Эрэлхэг долоо» гэдэг киноны баатруудыг дуурайж энэ хаалга руу нэг бус удаа нууцгайгаар тонгорог шидэж байсан билээ. Дөрвөн жил өнгөрсөн ч гэсэн хутга зоосны сор- ви тов тодхон төдийгүй «Тамарка тэнэг!» «Вова-(-Клава= дурлал» гэсэн хуучин бичээснүүд хэвээрээ байх ажээ. Халтар энэ хаалга дээр эдгээрээс гадна олон шинэ бичээс бий болжээ.
«Дөнгөж өчигдөрхөн эндээс явсан юм шиг».
Тэрээр орцныхоо үүдэн дээр ирээд оволзож буй сэт- гэлээ тогтоон барьж хоёр минут хэртэй зогсоод таван давхар шинэ байшингууд, Октябрийн хөндлөн гудамжны адагт буй хоёр цамхгийн зүг харснаа хүйтэн ус руу шум- бах гэж байгаа мэт шуугитал уртаар санаа алдаад гэрэл муутай балиар орц руу алхан орлоо.
Байрны хонгилд Валя Косичкинатай яг таар- чихлаа. Тэр нь том нүдтэй жижигхэн биетэй охин бай- сан юм. Дөрвөн жилийн өмнө аравдугаар анги төгсөж байснаа одоо бие бялдар сууж, харваас хүнтэй суу- чихсан бололтой.
— Сайн байна уу? хэмээн Николай уриалгахан мэнд- лэхэд бүсгүй,
— Сайн байна уу? гэж сунжруулан хариу мэндлэх зуур түүнийг сониучирхан ажиглаж,— Та хэнийд орох нь вэ? гэв.
— Би ингээд амралтаараа гэртээ ирж байгаа нь энэ. Та намайг танихгүй байна уу? Би Родников... хэмээн Николай инээв.
— Ойё-ёёй! Нээрэнхээсээ Николка гэж үү дээ? гээд бүсгүй түүнийг, барьж яваа юмыг нь ээлжлэн итгэж цөхөн харж,— Нээрэн Николка ч юм шиг. Өө, чи чинь ямар болчихоо вэ... гэснээ гэнэтхэн,— Зоя эмээ! Зоя эмээ! Танайд хэн ирж байгааг хараач! хэмээн/ёэтгэл догдлон хашгичин хонгилын мухар луу тожиг тожиг алхлав.
Николай «Ээж гэртээ байх нь» гэж баярлан бод- лоо.
— Зоя эмээ, бушуухан гараад ирээрэй! Хүү чинь хүрээд ирж! гээд бүсгүй хаалга онгойлгон Николайг түрүүлж оруулав.

Ээж нь өрөөнийхөө мухарт цонхны дэргэдэх ширээний ард юм оёод сууж байлаа. Николай ээжийнхээ өтөлж цөхөрсөн царайнаас харц салгалгүй ширтсээр өрөө рүү ормогц барьж ирсэн юмаа шалан дээр алдаад, гэнэт сөөсөн дуугаар,
— Ээжээ, сайн байна уу! гэв.
Ээж нь цочин хирдхийж, оёж байсан юмаа унаган байж эргэж харснаа зугуухан босож аяархан дуу алдаад хүү рүүгээ зүглэлээ. Тэгээд хүүгээ сонжиж харалгүй, хүү нь жулдрай банди байснаа чийрэг сайхан залуу болтлоо өсөж танигдамгүй өөрчлөгдсөнд гайхаж эргэл- зэлгүй,
— Тэнгэр өршөө! Миний муу хүү... Хүү минь хүрээд ирлээ! Хүү минь хүрээд ирлээ! Үр минь... хэмээн уйлаг- нан үглэж үнсэж гарлаа.
Николай ээжийнх нь нүүрэнд гунигтай гүнзгий атираа сууж, бөгтийн өтөлсний хамт туранхай эцэнхий нь илт буйг үзээд нүдэнд дүүрсэн нулимсаа арайхийн тогтоон барилаа. Тэрээр ээжийнхээ толгойг цээжиндээ зөөлхөн нааж, эвэршсэн хатуу алгаараа бууралтсан үсийг нь илэв.
— За за, ээж минь, боль, битгий уйл. Би амьд, эрүүл саруул явна, танд энэ бэлэг авчирсныг хараач... Битгий уйл, ээжээ, битгий уйл...
Дараа нь ээж нь төмс шарахаар нийтийн гал тогоо руу явав. Николай баавгайнхаа арьсыг дэлгэж шалан дээр дэвссэнд уртаашаа өрөөний талыг эзэлж, өргөөшөө багтаагүй тул урд хөлийнх нь годыг дотогш нь нугала- хаас өөр аргагүй болжээ.
Арьс ээжийнх нь сэтгэлд таарсангүй, тэрээр эмээсэн янзтай харснаа ойрхон ойрхон залбиран,
— Исусе Христе тэнгэр минь! Яасан сахлаг, яасан том эд вэ, тэнгэр минь! Яах гэж биеэ зовоож газрын холоос ийм юм чирнэ вэ, энэ дулаахан арьсан дээрээ өөрөө л унтаж байвал дээр шүү дээ. Майханд чинь аягүй бол хүйтэн байдаг биз? Тэгэхлээр өөрөө л энэ арьсан дээрээ унтаж байхгүй дээ, эсвэл дах хийгээд өмссөн ч болохсон, дээр үед ноёдууд^ цөм л баавгайн дахтай, гурвалсан морин тэргээр давхицгаадаг байсан юм... гэж үглэв.
Баавгайн арьсан дах дэндүү хүнд учраас гүйхэд саад болно, малчин хүн гэдэг чинь _гүйж харайл- гаж байх албатай, мэргэжил нь тийм юм, малчдын майханд баавгайнхаас дутуугүй дулаахан хэрнээ түүнээс
хамаагүй хөнгөхөн бугын арьс элбэг байдаг гэж Николай ээждээ тайлбарлаж өгөв.
Ээж нь үүнд арайхийн үнэмшиж,
— За тэгвэл яая гэх вэ, ингээд л хэвтэж байг дээ хэмээн тайвширчээ.
Дараа нь Николайг сайхан шаргалттал нь шарсан төмс амтархан идэж байхад ээж нь өөдөөс нь харж шанаагаа тулан суугаа-д, эмнэлэгт хэвтсэн тухайгаа, му- жийн төвөөс хүртэл өвчтөн ирж узүүлдэг Сорокомс- кий гэдэг туршлагатай эмчээр эмчлүүлсэн тухайгаа ярилаа.
Тэгснээ тосгоныхоо сониноос ярилаа. Дотор талыг нь цагаан хавтангаар пааландсан халуун усны газар туйпуугаар барьсан, шинэ кино театр барьж дуусах гэж байгаа, хөдөө аж ахуйн техникумын таван давхар байшин, хоёр давхар их дэлгүүр, тоосгон шинэ эмнэлэг барьж байгаа...
Николай хойт эцэг нь ямар байгаа, ээжийг нь гом- доодог эсэх тухай асуумаар санагдавч ээж нь түүний тухай өөрөө ярих байх гэж санасан нь эндүүрсэнгүй.
— Өвгөн нөгөө хуучин газраа л ажиллаж байгаа. Байснаасаа улам л бүдүүрсэн. Бас аймаар залхуу бол- сон, ажлаас ирэнгүүт тийртлээ чихчихээд л бушуухан сонин бариад ор бараадах нь тэр, жаахан уншиж байснаа сониноо унагаад хурхираад явчихна, сэрээхийн арга байхгүй. Арван цагийн орчим сэрээд дахиад ширээ рүү сууна, өлсчихөж гэнэ! Идчихээд дахиад л унтах нь тэр. Тэтгэвэрт гартал бүтэн хагас жил үлдсэн, түүнийгээ хүлээж ядаж байгаа, тэгж байгаад л ханатлаа унтахчом гэнэ! Бригадын бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан, гэ- тэл дэндүү удаан, бусад нь таван туйпуу өрчихөөд бай- хад мань хүн ганцхантай байдаг гэнэ. Тэгээд цаадуул нь түүнийг бригадаасаа гаргачихсан, одоо дангаараа өрлөг хийж байгаа. Гэтэл согтчихтойгоо зэрэг л «Би за- луучуудыг ёстой хаанаа ч дагуулахгүй!» гээд л онгироод байх нь тэр. Шаахайнхаа үдээсийг ч хүн шиг өөрөө уячихаж чадахаа байсан, гэдэс нь тулаад тонгойх арга байдаггүй. Ер нь ч бүдүүрэхгүй яах юм билээ дээ? Унтах идэх хоёроос өөр бодох, санаа зовох юм гэж байхгүй юм чинь.
— Таныг гомдоож байна уу? Агсамнаад байсан гэж захиан дээр бичсэн байсан.
— Агсганана аа, яаж агсганахгүй байх вэ! Шал согтохтойгоо зэрэг л хамаг амьтныг зүхээд, харагдсан болгонтойгоо зодолдох гээд байх нь тэр. Миний чамд бичсэн тэр нэг удаа жигтэйхэн агсганасан! Айлын улс сэргийлэхээр айлгаж байж арайхийж номхруулсан. Одоо, мал болчихоор нь би Неверова эмээгийнх рүү яваад өгдөг юм, тэгээд тэндээ хоночихно гээд ээж нь гэ- нэтхэн чимээ чагнаснаа,— Сайн хүн санаагаараа гэгчээр одоо айсуй. Нүсэр хөл нь пир пар гээд л шалны банз хүртэл хяхарч нужигнаж байна гэж өгүүлээд хөмсөг зан- гидан барайсан хүүгээ харж,— За хүү минь, чи битгий хэрэлдээрэй, сайхан зантай золго, тэсэж үз л дээ, цаад- хын чинь үнэн мөнийг бурхан олно, чи тэсэж үзээрэй, хүү минь гэв.
Үүд нээгдэж, зуурмагийн шавар энд тэндгүй наалдсан ажлын хувцастай намхан пагдгар хойт эцэг шуухитнан амьсгаадсаар өрөө рүү палвилзан орж ирлээ. Тэрээр ер гайхаж барилгүй, баавгайн арьс руу баярласан харцаар нэг зэрвэсхэн хараад түүнийг эвтэйхэн тойрч, босгон дээрээс шууд Николай руу зүглэж байхыг үзвэл түүний ирснийг хэн нэгнээс хэдийн сонссон бололтой.
— Николай хүрээд ирж! Харж ханашгүй хонгор хүү минь! За, сайн явж ирэв үү, хүү минь!
Хойт эцэг тэр даруй Николайг тэврэх гэсэн боловч цаадах нь тэгэх гэж байгааг нь мэдэнгүүт бушуухан гараа өгч,
— Сайн байна уу? гэв.
Хойт эцэг гарыг нь талархан барьснаа ямар ч атугай үнсэх гэж зүтгэлсэн учир Николай тэсэхээс өөр аргагүй болжээ.
— Яасан том болоо вэ? Ямар том болж вэ! Зоень- ка, манай хүүг хараач, аргагүй л эр хүн, цээж нь түхийгээд, ёстой эр цэрэг болжээ! Эр цэ-рэг!
Хойт эцэг жигтэйхэн дуу алдан баярлаж байх бөгөөд үнэхээр тэгж байгаа бололтой. Балиар гутлаа тайлж, баавгайн арьсан дээр гишгэж үзсэнээ хажууд нь өрөөсөн өвдгөөрөө сөхөрч суугаад богинохон булцгар хуруугаа- раа өтгөн ширүүн үсийг нь илж,
— Үгүй, энэ чинь өд шиг ямар сайхан зөөлхөн үстэй юм бэ, дээр нь унтахад ёстой сайхан байх даа гэж уяран намжирдав.

Тэрээр дараа нь дэлгүүр явж удалгүй нэг шил архи авчирлаа. Ээж нь зэвүүрхэн толгой сэгсэрсэн боловч юу ч хэлэлгүй, давсалсан өргөст хэмхтэй таваг, хиам, талх энэ тэрийг ширээн дээр тавилав. Ширээн дээрх бүх юм бэлэн болмогц хойт эцэг Николайд хандан,
— За хүү минь, ширээ рүү суу, хоёулаа уулзсан учралаа тэмдэглэж ууя... гэв.
— Би архи уудаггүй.
— Уудаггүй гэж юу гэсэн үг вэ?
— Юусах юу байх вэ? Уудаггүй юм, тэгээд л тэр!
— Ор уудаггүй гэж үү дээ? гээд хойт эцэг өөрийн- хөө шилэн аягыг хүртэл хажуу тийш холдуулан,— Тэр цаатангууд чамайг архи уулгаж сургасангүй гэж үү? Тэд нар чинь ямар ч хүнийг архи, тамхинд сургаж чадна, эсвэл чиний бие муу байна уу? гэж асуув.
— Үгүй ээ, миний бие зүгээр! Ер нь цаатангууд энд ямар хамаа байна? Хүн өөрөө л ууя гэхгүй бол ам руу дарс хүчээр цутгах хүн гэж байхгүй. Би дургүй! Үүнд гайхмаар юм юу байна вэ?
— За-а, тийм байдаг байж... Энэ ч сайн хэрэг дээ, хүү минь. Зүйтэй! Ер нь битгий уу! Бүү уу! Би л гэхэд жишээ нь насандаа хэчнээн их мөнгөөр архидав даа? Тэр бүх мөнгийг цуглуулах юм бол саятан болчихсон байхсан! гээд хойт эцэг шилэн аягаа авч, сэжиглэн ярвайгаад аягыг заналтай харснаа,— Тэгэхээр уудаггүй байх нь ээ дээ? За-аа тийм байж... Чиний байсан тэр га- зар хүртэл толгойгий чинь эргүүлж чадсангүй. Чи зө- рүүд, лут хүн юм. За яахав. Харин би бол ууна! хэмээгээд аягатай архиа ус шиг ганцхан хөнтөрчихөөд нусаа татан, тамхинд шарласан шар сахлаа балиартуулан шал шал- хийлгэн бушуухан идэж гарав.
Ээж нь хүүгээ сайшаан харж сууна.
— Үгүйдээн миний хүү уухгүй байгаа нь яамай даа, бурхан минь. Уудаг улсыг дарга нар нь ч нэг их хүнд- лэхгүй юм, тэгээд ч архи уудаггүй хүмүүсийг харахнаа ч нүдэнд дулаахан шүү дээ. Архи уудаггүй нөхөртэй бол эхнэр нь ёстой жаргалтай...
— Нээрэн, харж ханашгүй Зоенька минь, манайх ч алт шиг хүүтэй болжээ, эр цэрэг! хэмээн юм зажлан- гуут хойт эцэг архинаасаа аягалах зуур өгүүлж,— Бид ч азтай улс юм аа. Ийм хүүтэй ямар ч бүсгүй баяртай сууна! Санаа зовох юм олов оо, чи бас... Би ч бас за- луудаа тэнхээтэй байсан гэв. Хойт эцэг Николай руу зул- гуйдан харах нь, үнэн санаанаасаа яриагүй нь илт.
Николай сэжиглэн ярвайж «За, одоо өөрийгөө маг- таад эхлэх нь ээ» гэж бодов.
— Би заримдаа нударгалалцах юм болно, гэтэл ми- ний өөдөөс хэн ирдэг билээ дээ?! Цөм дуугаа хураачих- на. Хэн нэг нь зориглоод гараад ирвэл би бүсдэж аваад

дүүгүүрдээд эргүүлчихнэ, эргүүлж эргүүлж дараа нь наагаад өгөх нь тэр дээ...
— Чи хүүгийнхээ ирснийг бодоод согттолоо уухгүй байвал зүгээрсэн, эс тэгвэл согтчихоод мунаглаж, зүхэл- дэж гарна даа.
— Зоенька! Чи санаа зоволтгүй ээ, би харж ханаш- гүй хүүгээ энэ яваа насандаа нэг ч гомдоохгүй, яагаад гэвэл хэдийгээр миний төрсөн хүү биш ч гэсэн төрсөн хүү шигээ хайртай! Ойлгов уу, Зоенька? — Хойт эцэг халамцаад ирлээ.
Хойт эцэг хоёр дахь аягаа уусны дараа уйлж, чанга чанга дуулж эхэлнэ гэдгийг Николай мэдэх билээ. Тэрээр голдуу хуучин сайхан дуу дуулна. Дуулсаар хоолой нь цуцмагц дарга нарыгаа зүхээд эхэлнэ.
Харин энэ удаа Николайн эндүүрэл болжээ. Хойт эцэг нь зуршлаа өөрчилж дуулахын оронд тэр даруй «дээр үеийнхээ амьдралыг» дурсаж эхлэхийн хамт ха- раал зүхлийн муухайг урсгаж эхэлсэнд эх нь байн байн бурхан тахил руугаа харж, тэрүүхэндээ хэрээслэн зал- бирна.
Николай аягүйрхэн ээжээсээ ичиж, айлд ирсэн зочин шиг санагдаад дураараа дургиж байгаа хойт эцгийгээ номхруулах уу, эсвэл түүний муухай согтуу зүхлийг чимээгүй тэвчиж суух уу гэдгээ сайн мэдэхгүй байлаа. Тэг тэгсээр мань хүн тэсэж чадалгүй ээж рүүгээ ха- раад,
— Ээж минь, би үүнийг номхруулдаг юм билүү? гэж аяархан асуув.
— Хэрэггүй, хүү минь, энүүнтэй зууралдахын хэрэг- гүй, чамайг байхаар агсамнахгүй байж ч магадгүй, унтаад өгч ч мэднэ гэж мөн аяархан өчив.
Гэвч хойт эцэг унтах тухай бодох ч дургүй бай- лаа. Тэрээр өргөст хэмхтэй тавгийг тохойлдчихоод, зарим нэгэн хүн түүнийг яаж гомдоосныг дурссаар байна. Тийм этгээдүүдийг нэр дараалан санаж байгаа гэнэ.
— Би тэднийг улайлгаад өгнө өө, гайгүй! Цөмөөрөө чонон дотортнууд! Намайг мэхэлж чадахгүй ээ! Миний хамаг юмыг мулзлах гэж байгаа юм, мэд-нэ ээ! На- майг та нар яаж ч чадахгүй ээ, би бууж өгөхгүй хэ- мээгээд хойт эцэг ширээ шаав.
— Оксён Феофанович, чи жаахан дугхийхгүй юү, аа? Хажуулж амар л даа... хэмээн Николай хойт эцгээ тайвшруулах гэж оролдов.
— Надад битгий заагаарай! Хэзээ унтахыгаа би өөрөө мэднэ гээд хойт эцэг муухай билэндэн зүхсэнээ,— Чи намайг сургах юу юм бэ? Аавдаа адуу манахыг заа- даггүй юм гэж дүрэмдэв.
Николай нударгаа зангидан, биеэ хөвчиллөө. Гэвч ээж нь тайван байхыг гуйж нүдээрээ царайчлан байгаа тул төмөр орны цагаан толгойг хуруугаараа ууртай тогшлон, юм хэлэлгүй өнгөрлөө. Гэтэл хойт эцэг гэнэт- хэн сандлынхаа аравчийг налж, өлийхөөрөө өлийж бай- гаад «Хүүхэд байхдаа жууз тэргээр зугаацаж явахад минь хүн болгон намайг өхөөрддөгсөн...» хэмээн аяархан эхэлснээ улам улам чанга дууллаа. Тэрээр талимаарсан нүдээ нэг аньж, нэг нээж цаанаа л нэг донжтой дуулах бөгөөд төдөлгүй дуу нь чихэнд хадаж, дууны үг болгон энэ байрны хамгийн мухрын өрөөнд ч тодхон сонсдож байгаа байх гэмээр чанга ориллоо. Шалхгар дугариг царай нь хүчилсэндээ хүрэнтэн минчийж, сэрэвгэр ши- рүүн сахалтай нойтон уруул нь муухай ярвайн муруйж, шүдгүй буйл нь харагдана.
Согтуу толгойг нүдээ анихыг нь тааруулж байгаад эх нь дундуурхан архитай шилийг ширээн дээрээс сэ- мээрхэн авчих гэж оролдсон боловч дуучин маань хо- ромхон зуур дуугаа тасалж, шүлсээ үсчүүлэн,
— Аль вэ, наадхыгаа байранд нь тавь! Хэнд хэлж байна! гэж бархираад муухай хараал тавилаа.
Николай энэ хормыг хүртэл хамаг бие нь оргилон булгилаад буцалж байсан болохоор чухам ингэхийг л хүлээж байсан мэт уур тэвчээр нь дэлбэрэн, ухасхийн босож хойт эцэг рүүгээ үсрэн очоод, хоёр суган доо- гуураас нь шүүрэн авч, сандал дээрээс нь хөндийрүүлж өргөснөө хар хүчээрээ орон дээр чулуудахад орны пүрш гаслах мэт хяхтналаа.
— Аль вэ, ээжээс уучлал гуй! Өөдгүй амьтан! Ууч- лал гуй гэж чамд хүн-хэлж байна! Ална даа! хэмээн Николай хамаг бие нь салгалан, үхэтхийн унасан олз- ныхоо дэргэд үсрэн дүүлэхээр зогсож байгаа барс шиг ор луу дөхөв.
Хойт эцэг хуйларсан хөнжил дээр хоёр хөл нь сө- хөрч, толгойгоороо хана налчихаад хачин байдалтай хөшчихсөн мэт хөдөлж чадахгүй, учраа ч олохгүй мэл гайхаж цэл хөхөрсөн харцаар Николайг хөлөөс нь толгой хүртэл айсан харцаар бүлтгэнэн харна. Гэвч хуурай хүүгийнх нь аяархан боловч нухацтай хэлсэн сүүлчийн үг түүнийг арга буюу сэргээжээ. Тэрээрхөдлөхөөсөө хулчганан, үхтлээ айсан эх рүү нүднийхээ булангаар харж,
— Зоенька, намайг өршөө! Би чамайг гомдоолоо гэж үү? Бурхныг бодож өршөөж үз... Наад хүүгээ сал- гаж аваач, нүдийг нь харж байна уу! Наадах чинь на- майг алчихна, нээрэнхээсээ алчихна! Салгаж авч үз... хэмээн гоморхон өгүүлэв.


Top
   
PostPosted: Nov.09.14 2:16 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.09.14 2:17 pm
Posts: 17
Гэтэл эх гэнэтхэн зориг орж нэгэнтээ хэрээслэн залбираад,
— За харж байгаа биз дээ, миний мөргөл уншлага хүрэх газраа хүрчээ. Байдал яажшуухан хувирч байгааг харав уу, Оксён Феофанович! Намайг туж л гомдоож зовоож байсан, одоо өөрийг нь гомдоочихож гэнэ, эвгүй байна уу? Чи намайг зүхлийн муухайгаар зүхэж, гудам- жинд хөөж гаргаж байснаа санаж байгаа биз дээ? Бурхан одоо чамайг залхааж, надад өмгөөлегч ирүүлсэн байна. Бос бос, нүдүүлчихсэн нохой шиг юундаа нэв- сийтэл хэвтээд байгаа юм бэ? Тэнгэр бурхан минь, на- майгаа өршөө! Харин миний хүү, одоо тайвшир, тайв- ширч үз. Намайг дахиад гомдоох юм бол өтөлсөн хойноо ганцаараа хоцорно, би бүр яваад өгнө, цамцаа ч угаал- гах хүнгүй болно гэдгийг чи наадахдаа үг хэлээрээ тайлбарлаад өг. Хүү минь, наадахдаа тайлбарлаж өг гэж өгүүлэв.
Николай гараа савлан тоомжиргүй дохиод ширээ рүү холдлоо.
Хойт эцэг хөдлөхчөөн аядсанаа орны толгойноос зуу- ран өндийж суугаад Николай руу хулчийсан янзтай хя- лам хяламхийж гайхшран толгой сэгсрэв.
— Чи намайг яана гэнэ ээ... Чи чинь ямар мундаг амьтан бэ, би нэмэх зуугийн хүн шүү дээ! Гэтэл чи нялх хүүхэд шиг өргөөд бас гарыг минь тулгачихлаа. Ямар ч гэм халгүй эцгийгээ ингэж гомдоох гэж байх уу... хэмээн үрчийж, худлаа уйлахад нь Николай ширэв татан үгийг нь тасалж,
— За ийм шүү, хүндэт Оксён феофанович минь. Миний юу хэлэхийг анхааралтай сонсож, сайн тогтоож авахыг хичээ. Ээжтэй минь хүний ёсоор цуг аж төрье гэж бодож байвал бүү согтуурч хөлчүүр, битгий овилго- гүйт, битгий доромжил. Тэгвэл би та хоёрт саад болох- гүй, харин ч болбоос эд материалын тусламж үзүүлнэ, мөрөөрөө л амьдарцгаа. Харин чамайг дахиад овилго- гүйтэж байна гэж ээж захиандаа бичсэн байх юм бол сайхан мэдээрэй, би тэр даруй хүрч ирнэ шүү, чи ямар
миний занг мэдэхгүй биш, би хүрээд л ирнэ шүү, мэдэв үү. Ойлгов уу? За ийм байна! Одоо хэвтэж унт, чи хараалын ганц ч болохноо үг хэлэх гээд үзээрэй. Г үйцлээ!
Хойт эцэг хувцсаа дуулгавартай тайлж, тэр даруй хурхираад өглөө.
Тэрээр өглөөний ундан дээр шараа тайлчихаад, зул- гуйдан царайчилсан янзтай,
— Миний хүү ээ, би өчигдөр орой агсан согтуу та- виагүй биз? Яагаад ч юм бэ, дорхноо согтчихсон байна лээ, юу ч санахгүй байна, хэрвээ овилгогүйтсэн буюу хараал зүхэл тавьсан бол чи битгий уурлаж үзээрэй... гэж өгүүлэв.
— Оксён Феофанович, чи өчигдөр агсан согтуу тавьж, хараалын муугаар харааж, ээжийг минь дором- жилсон. Миний ярьсан бүх юмыг тогтоож авсан гэж най- даж байна, тийм үү?
Хойт эцэг харамсаж гэмшсэн дүр гаргаснаа тэр да- руй толгой дохин, долдгонон инээмсэглэж,
— Харин тийм гэмээ, хүү минь, би ойлголгүй яахав. Энэ бүхнийг би бүр сайн ойлгож байгаа юм. Хараал идсэн хар уснаас л бүх юм болж байгаа юм. Ээжийг чинь гомдоосон гэв үү? Ээ, тэнгэр минь, гэж! Би яаж байгаад тэгчих вэ?! Манай ээж сайн хүн, эрээд олдох- гүй сайн хүн, хүү минь. Естой буянтай, хүний үгээр амьтан! Ажил ажил гээд ганц минут ч зүгээр сууж ча- дахгүй юм, амарч үз, биеэ бод гэж би хэчнээн хэлж бай- на. Гэтэл хамаг биеэ барчихаад одоо эмнэлэг хэсдэг ажилтай боллоо... хэмээн хойт эцэг ярианы сэдвийг эхийн өвчин рүү овжин шилжүүлснээ, гар хумхилгүй, биеэ гамналгүй ажиллаж байсан гэж бригадаа муу хэлж гарав. Одоо ашгүй тэр бригадаас гарч биеэ даан ажил- лаж байгаа, авах цалин бага ч гэсэн биед нь амар жи- мэр болсон, тэтгэвэр нь тэртээ тэргүй зуун хорьдоо хүрнэ гэнэ.
Николай хойт эцгийн яриаг сэжиглэн сонсох зуур эхийнхээ боолынх лугаа адил хүлцэнгүй царайг сэмхэн ажиглаж «Ээж минь яах гэж ийм хүнтэй хамт аж төрнө вэ? Нүглээс айсандаа тэр үү? Гэтэл муу юмыг хүлцэн тэвчиж, түүний боол болж байна гэдэг чинь нүгэл биш гэж үү?» хэмээн харамсан эргэцүүлэв.
Хар нүх шиг онгорхой ам руугаа өөхтэй мах хом- хойрон чихэж байгаа хойт эцгийгээ Николай тамшаалан харав. Тэрээр нэг үе чийгийн бам тусаж хамаг шүд- нийхээ хагасыг гээсэн билээ. Чухам энэ учраас мань хүн идэхдээ чанга чанга шал шалхийлгэн зажилдаг байх. Николай хэзээний үүнд дургүйн дээр одоо бүр ч сэжиг төрнө.
Хойт эцэг тостой хуруунуудаа амтархан хөхөн до- лоож,
— Хүү минь, надад битгий уурлаарай, би ээжийг чинь хэнээр ч доромжлуулахгүй, би түүнийг өрөвдөн хайрладаг юм, ажлаас болж биеэ барж, өвчинд нэрвэг- дэж гүйцлээ. Тэгтлээ улайж махарч ажиллахын хэрэг- гүй, дарга нарын ая тэртэй тэргүй олдохгүй, нэг муу тамгатай бичиг л өгнө биз, дал мөр л алгадна биз, гэтэл эрүүл мэнд чинь яах вэ? гэж би хэчнээн үглэж байна. Эрүүл мэндээ алдчихвал хэн ч эргүүлж өгөхгүй шүү дээ. Хоёр хувин зуурмаг дөрвөн давхар өөд зөөнө гэдэг чинь тоглоом уу даа, тэгсээр байгаад л манай ээж биегүй болчихсон юм гэж үглэнэ.
Ээж нь хүч тэнхээ, эрүүл мэнд хоёроо хэмжээ дам- жаагүй зардгийн тухайд бол хойт эцэг үнэн юм ярьж байгаа хэрэг. Эх нь нүүрс ачих ажилтай байхдаа эр- чүүд хүртэл халгаж барьдаггүй хамгийн том хүрзээр шидэлдэг байсныг Николай санаж байгаа билээ. Бас түлшний нойтон бүдүүн моднууд яаж зөөж байсныг са- наж байна. Тэр бүдүүн моднуудыг Николай ээжтэйгээ нэг муу мохоо хөрөөгөөр үрж байхад хойт эцэг орон дээрээ сонин уншаад хэвтэж байх буюу амгалан нойр- сож байсан билээ.
— Хүү минь, би чиний төлөө бас санаа тавьж бай- на, би чамд төрсөн хүү шигээ хайртай. Надад та хоё- роос өөр хэн ч энэ орчлон дээр байхгүй. Жишээ нь ээж чинь саяхан хүүдээ илгэн нэхий дээл авч өгөх хэрэгтэй гэсэн. Мэдээж, авах хэрэгтэй, надад мөнгө хайран гэж үү дээ? Бид ганц хүүтэй, тэр маань бидний хамаг баяр, түших тулах багана минь шүү дээ. Надад чамаас ха- рамлах юм юу ч байхгүй. Харин чи бид нар дээр бүр хүрээд ирвэл дээрсэн. Надад нэг сайн найз бий, бид хоёр нэг нутгийн улс, мужаан хийдэс юм, ёстой даа-аа мужаан! Их мөнгө олно, авдар захих нь авдар, шүүгээ захих нь шүүгээ гээд захиалга газар газраас ирнэ, ча- майг тийм хүнтэй л уулзуулах юмсан, тэгвэл дагал- дангаар шавь оруулаад авчихна, чи толгой сэргэлэн хүн юм чинь мужааны ажлыг дорхноо сурчихна, тэгээд ууж согтуурдаггүй хүн тийм ажил дээр ч мөн амархан хөлжинө дөө!
Николай нэг удаа хойт эцгийнхээ шинэхэн хүрмийг өмсөөд мөсөн овоон дээрээс гулгаж байгаад тохойнх нь тэнд санамсаргүй огло татсанаа саналаа. Яльгүй цоорсон байсныг ээж нь эвтэйхэн нөхчихсөн атал хойт эцэг яг тэр өдөр нь мэдчихээд дараа нь сав л хийвэл «Би чамайг хооллож байна, би чамайг ундалж байна, байгаа хүчээ хайрлахгүй үйлдвэрлэл дээр өдөржин, шөнөжин ажиллаж байна. Гэтэл чи муу сураад зог- сохгүй хувцсыг минь бас урна гэнэ ээ! Ноднин цоо шинэ малгай хаячихсан, одоо хүрмийг минь сэглэчих- лээ, маргааш эцэг эх хоёрыгоо гуйлгачин болгох уу? Одооны хүүхдүүд гэдэг энэ дээ» гэж залхам үглэдэг болсон билээ.
«Үгүй ээ, санаандгүй л тэгчихээ биз, сургуулийн хүүхэд шүү дээ, нялхаараа байна...» хэмээн ээж нь зо- риг муутайхан өмөөрдөгсөн.
«Өө, чи бас түүнийг өмгөөлж байна уу? За гайгүй, чи түүнийг өөгшүүлж л бай, бид ч үүнээс сайн юм дуу- лахгүй вий, бэлтрэг шиг харж байгааг нь хараач. Энэ ч биднийг өрлөнө өө, гуйлгачин болгоно, угүйрүүлж өгнө дөө...»
Николай энэ гунигт дурсамжаас хагацах гэсэн мэт толгойгоо сэгсрээд хойт эцгийнхээ юу ярьж байгааг да- хин чагнав.
— Миний найз тэр мужааныд бас хүлэмж бий. Өр- гөст хэмх тарьдаг юм. Авгай нь тэр өргөст хэмхийг Билибинод аваачна, тэндхийн хүмүүс мөнгө сайтай, хүйтэн цэвдэг газар болохоор идэшний ногоо гэх юм юу ч байхгүй. Мань авгай тийшээ хоёр хайрцаг өргөст хэмхтэй яваад, буцахдаа хоёр хайрцаг мөнгөтэй ирнэ. Дараа нь улаан лооль, сонгино залгана, тэгээд л хамаг юм нь эргэлдээд байх нь тэр дээ, тэднийх хоёр машин- тай, мотоциклтэй, оюутан хүү нь Хабаровскт дээд сур- гуульд сурна, түүндээ cap болгон зуун тавин рубль гуйвуулна. Ингэж л амьдрах хэрэгтэй шүү дээ, хүү минь! Тэр мужааныг Евстигней Петрович гэж гуайлц- гаана. Тэднийх нэг охинтой, чамтай чацуу, ёстой ган- ган бүсгүй! Нэг мэдсэн чинь түүнтэй танилцчихсан байхыг хэн байг гэх вэ, тэгээд нэг мэдсэн чинь төрөл болцгоох ч юм билүү...
Николай үхширсэн хүмүүстэй юуны ч тухай маргаад ашиггүй гэдгийг аль хэзээний үнэмшин ухаарсан учир хойт эцгийн яриаг таслалгүй өөрийнхөө бодлыг бодож суув. Хойт эцэг цадтал хооллосны эцэст тостой гараараа сахлаа илчихээд ажилдаа яваад өглөө. Эх хүү хоёр санаа амран сүүрс алдав.
Амралтын анхны долоо хоног нэг л мэдэхэд өнгөр- чихжээ. Николай энэ хугацаанд гэр орны ойр зуурын бүх ажлыг амжуулав. Хутга, хайч, сүх ирлэлээ, саравч- ны хаалга заслаа, саравчинд банзаар тавиур хийж ша- лан дээр нь хөглөрч байсан юмыг цэгцэлж хураалаа, түлээ хагалж базаалаа, ээжийнхээ гуйсан ёсоор шуу- дангаар юм явуулах хоёр хайрцаг хийлээ, ингээд өөр ажил байсангүй. Мань эр уйдаж эхлэв.
Ээж нь хүүгийнхээ хийх юмгүй уйдаж байгааг мэ- дээд,
— Хүү минь, явж кино үзэх л дээ. Эсвэл ном ун- ших юм уу гэв.
Гэвч сонирхолтой кино байсангүй, бас аятайхан ном ч гар дор алга, тэгээд ч тал талаас элдэв шуугиан тас- рахгүй тул юм унших дур эс хүрнэ. Хонгилд байнга хө- лийн чимээ гарч хаалга дуугаран, гал тогооноос сав суулга харших, чанга ярилцах, инээд алдах, заримдаа маргалдах чимээ сонсдож, гадаа гудамжинд машин дүн- гэнэлдээд бодол санаа төвлөрүүлэхийн аргагүй, энэ бүх шуугианд толгой өвдөх тул мань хүн баригдсан араатан модон хайрцаг дотор эргэлдэх мэт жижиг өрөөн дотуур цааш нааш холхино.
Тэрээр байсхийн гадагшаа гарч, барьж байгаа таван давхар байшингуудын дундуур баахан хэснэ. Ажилчид барилга дээр ажлаа хийцгээн нааш цааш сүлжилдэж, явуулын хүмүүс ч зорьсон зорьсондоо яарсан царайтай зүг зүгтээ явцгаана. Засмал замаар ачааны машин, өөрөө буулгагч, суудлын машин, автобус хаа нэгтээ жирэлзэн өнгөрнө.
Замын хажууд нэг экскаватор хүчлэн уухилж, аюум- шигт араатны шүд нь ярзайсан ам шиг нүсэр том шанагаа харжигнуулан газарт улайран зоож харагда- на. Өндөр өндөр цамхаг дохио өгөх мэт хяхран чийхарч тавиуртай туйпуу, холоос харахад туг сүрэл шиг са- нагдах урт урт багц төмөр хоолойг хошуугаараа аажуу- хан өргеж, буулгаж байна. Зочид буудлын өндөр дов- жоон дээрээс цаасан тагтаа нисгэж тоглож байгаа хүүх- дүүд хүртэл чухал ажил хийж байгаа хүмүүс шиг са- нагдаж, тэднийг атаархан сонирхож харна. Орчин той- ронд ажил, амьдрал ундарч байхад'энэ бүхний дунд зүгээр байгаагаа бодохоос Николайд аягүй санагдаж, улам бүр гутрах боллоо.
Тэрээр нэг удаа гадуур зугаалсны дараа гэр лүүгээ буцаж явахдаа урт үстэй хэдэн залуу үл мэдэх олон дууг гитарын аянд сөөнгөтөн хашгирцгааж байхыг ан- заарав. Тэр залуус өөр хоорондоо ярьцгаахдаа бүдүү- лэг марзан үг, хараал зүхлээр асгаж цутгдх мэт буль- дах ажээ. Явган хүний замыг энгээр нь эзлэн явцгаах бөгөөд өөдөөс нь явж буй хүмүүс өөрийн эрхгүй тэд- нийг тойрон гарцгаана.
Николай тэднийг сонирхон ажиглах болжээ. Тэд нар тэнгэр саад болохгүй бол бараг орой болгон гарч ирц- гээнэ. Голдуу л гудамжны нэг захаас нөгөө захыг хүр- тэл нэг явчихаад автобусны зогсоолыг эзлэн авч, сан- дал дээр таран сууцгаагаад ямар ч хөггүй гитараар пар пархийлгэн заримдаа бүр шөнө дөл болтол сөөнгө- төн дуулалдана.
Энэ залуусын дунд бөөн будаг шунх болсон хоёр гурван бүсгүй байх нь цөөнгүй тааралдана. Энэ дууч- дыП сууж байсан газрыг өглөө харахад энд тэндгүй шүлс, тамхины иш заваарч, бараг л алба шиг хэдэн хоосон лонх хөглөрч байна. Николай энэ залуусын за- рим нэгтэй нь ажлын тусгай хувцастай явж байхад нь гудамжинд буюу дэлгүүрт тааралдаж байсан бөгөөд ийнхүү ажлын хувцастай яваад нь гайхшран арга ба- рагдана. Тэрээр яагаад ч юм бэ, ийм марзан этгээдүүд ямар ч улсын дундаас гарч болно, гагцхүү ажилчдын дундаас л гарах ёсгүй гэж боддог байжээ. Ажилчин хүн бол аливаа марзан хоосон юмыг үзэн ядагч гэж төсөөлнө. Тэгээд өөрийнхөө бригадыг улам улам дурсах боллоо. Энэ тоосгон барилгууд, энэ хүмүүсийн үүрэн дотор мань хүн хэнд ч хэрэггүй ганцаардмал амьтан байх шиг санагдана. Ийнхүү гал голомт нь түүнийг хавчих мэт уцаар унтуу хүргэх аж. Ээж нь бурхан тэн- гэрийн тухай, хүний, өөрийн өвчний тухай зогсоо чө- лөөгүй үглэж, хойт эцэг нь энэ нүгэлт орчлонд ухаан- тай хүн яаж аж төрөх тухай сургаж айлдаад салахгүй. Түүний сургаалыг чихний хажуугаар өнгөрөөхөд төвөг байхгүй. Гэтэл шөнө болж, хойт эцэг нойрсмогц сая жинхэнэ эрүү шүүлт эхлэх нь тэр. Нийтийн байрны бяц- хан өрөө ой тойнд оромгүй чанга хурхираанд автана. Энэ аймшигт дуу чимээ ердийн хүний хоолойноос гарч байна гэж үнэмшихэд зовлонтой. Архирах, шуухитнах, эхэр татах, хахаж цацах, уухилан гинах энэ бүхэн нийлэн нэгэн ер бусын чимээ болж, унтаж байгаа хүнийг хайр найргүй жанчиж, ясыг нь хугалж хэмхэлж, үе мөчөөр нь салгаж тасдаж байна уу гэлтэй. Энэ аймаар зэрлэг дуу чимээг сонсоход чулуун хананд хүртэл тэсэхүйеэ бэрх байх шиг санагдана.
Николай буцах тухайгаа бодож эхлэв.
Нэг удаа тосгоны төв гудамжинд баахан залуучууд гарч ирцгээлээ. Николай энэ үед шаргал наран уулын цаад руу жаргахыг хараад автобусны буудал дээр зог- сож байжээ. Хөвгүүд нь бараан костюмтай, охид нь цагаан хормогчтой, сургуулийн хүрэн дүрэмт хувцастай агаад хөгжилдөн инээлдэж, ярилцан шуугилдаж, сайхан дуу дуулцгаана. «Төгсөх ангийнхан...» хэмээн мань хүн таамаглав.
Цагаан шөнө дөхжээ. Залуус төв гудамжнаас Ола- гийн гүүр лүү очих зам руу эргэцгээлээ. Николай дэр- гэдүүрээ өнгөрч буй өөрөөс нь ганцхан дүү охид хөв- гүүдийн аз жаргалтай, хөгжүүн царайг шимтэн харав... Бодож санах юмгүй, цэвэр гоё царайнууд! Олон охин, хөвгүүн нар гар гараасаа барилцан, зарим нь найзлан явцгаана. За, тэр нэг хос бие биедээ хайр сэтгэлээ өгөлцсөн бололтой! Гэтэл энд нэг хэд нь нэг юмны ту- хай хөгжилтэй чанга чанга маргаж явна. Замд зөрөх хүмүүс, ялангуяа настайчуул тэднийг нүд алдан харж инээмсэглэн байцгаана.
Зол жаргалтай үе тэнгийнхнийгээ харахад Николайд ч бас таатай. Гэхдээ мань хүний сэтгэлийн угт «Би ч гэсэн одоо эд нартай ингээд явж байсан байж болох шүү дээ...» гэх нэгэн горьгүй бодол гуниг төрүүлнэ.
Хар костюмтай, цагаан цамцтай, өргөн эрээн зан- гиатай нэг бужгар хүү хамт яваа охиндоо нэг юм хэлс- нээ Николай руу ирээд,
— Хүүе, ах гуай! Тамхи байхгүй биз? гэв.
Николай дэмий л гар алдлан,
— Хөвгүүн минь, би тамхи татдаггүй нь тоогүй гэж хэлбэл сайхь банди,
— Муу л байна даа, ах гуай! гэчихээд охиныхоо араас одох нь тэр.
— Би ч гэсэн тэр гүүр лүү очвол яасан юм бэ? Би чинь бас л төгсөгч-амрагч шүү дээ гэж өөртөө хэлээд Николай гүүрийн зүг явлаа.
Гэтэл гүүр лүү иртэл хашлагыг нь дагасан олон хүн байсан учир мань эр буцъя гэж шийдээд өндөр шороон далангаар уруудан гол руу буулаа. Тэгээд голын эрэг даган хоёр зуугаад метр яваад чулуун далан дээр гарч хавтгай чулуун дээр эвээ олж суув.
Эндээс гүүр, улаавтар туяанд мяралзан шуугих гол, голын чанадах бургасны ногоон зурвас, хамтралын тал- байн захад байгаа ирмэглэсэн духтай баавгайн толгой шиг хүрэн довцог энэ тэр цөм нүднээ тодхон үзэгдэх агаад түүнээс алсад бараантан байх хар модон ойн дээ- гүүр цийлгэр ягаан уулс харагдана. Машины зам болон төвийн зүгээс энүүхэнд өтгөн ногоон дотор аалзны шүл- сэнд нэг ялаа орчихоод дүнгэнээд байгаа юм шиг бү- дэгхэн чимээ хаа нэг сонсдоно.
Алсын уулын халцгайн цаагуур нар далд орлоо. Яльгүй бараантан биеэ хураан нам гүм болсон мэт га- зар дээгүүр оройн туяа гийж, улам тэлэн тэлсээр тэн- гэрийн хагас намуухан улаан шаргал дөлөнд автах нь тэр. Сая дэгдсэн салхи улиангар дунд шуугиж, саглагар модны дүрс хурц гэрэлтэй тэнгэртэй таширлан тодхон харагдаж, навчис юугаа сэрчигнүүлэн ганхаж дайвалзах нь утаа баагиулсан хар бамбар гэлтэй. Газраас эс ха- рагдах наран доод талаас нь гэрэлтүүлсэн сэмжин үүлс оройн туяан дундуур хурдлан нүүж, нэг шаргалтан, нэг цэнхэртэн ягаарч, нэг улайран ягаарч, нэг хөхрөн ягаарч байх нь тэртээ дээр хүний ой ухаанд оромгүй үлгэрийн шидэт өнгөөр наадсан гайхам сонин чимээгүй тоглоом болж байна уу гэмээр.
Николай хараагаа гол руу шилжүүлбээс голын усанд галын туяа бүрхэн наадах мэт улаанаар очрон бутарч, шаргал тэнгэр, өнгө алагласан сэмжин үүлс, дээр нь хүмүүс эгнэсэн гүүр, бараантсан улиангарын төгөл энэ бүхэн цөм уснаа тольдон байх ажээ. Голын харгиа нэгэн хэмээр бүүвэйлэн шуугиж, шаргал туяатай усны ялтсан цалгиа чулуун даланг дуу шуутай яаран алгадан байх нь чулуун эргийг үл мэдэх хязгааргүй алс өөд хамт урсан одохыг урин залах мэт.
Тэгтэл ч оройн туяа замхарч, тэнгэр бараантан хөх- рөөд, улиангар мод түлэгдэх мэт харлан, голын ус тугал- ган өнгөөр чилдийж, салхи намдан, харгианы дуу улам содон болоод ирлээ. Тэнгисийн зүгээс гүүрний тэр лүү манан алгуурхан мөлхөнө. Гүүр дорхноо эзгүйрч байна. За тэр, ганц ч хүнгүй боллоо. Сэрүү татаад явчихлаа. Гэвч Николай явахыг яарсангүй, голын далан, эрэг орч- мын бут сөөгийг цайвар манан бүчин авч, хавийн газар тийнхүү буданд хучипан нам тайван нойрсож эхлэхийг харж суув.
Тэрээр шөнө дөл болсон хойно шороон далан дээр гарлаа. Гүүр, манаачийн шовгор энэ тэр мананд далд орж, хашлага дагасан цахилгаан дэнлүүнүүд булингар- тай усанд буй сувдан зүүлт шиг сүүтийж, дэнлүү болго- ныг тойрон солонгон хүрээ үүсжээ.
Өөрийнхөө хөлийн битүү чимээг чагнан ор ганцаараа тосгон руу явж байхад энэ нам гүм нойрсож буй газрын дээгүүр манан дунд нисэж яваа ч юм шиг, энэ манан, энэ газар, энэ тэнгэрийн нэгэн эд эс ч юм шиг өөрт нь санагдана. Төвийн гэрэл өмнө нь энд тэнд бүүдийн сүү- мийнэ. Тийшээ явмааргүй санагдавч мань хүн явсаар бай- на. Ингэж явахдаа удахгүй, тун удахгүй Маяканы уулсаа үзнэ, Нюлкали голын болор шиг тунгалаг усанд хөвхөрт- сөн мөнгөлөг хадрангаа үзнэ, уулсын нүцгэн буурал ор- гилын дээгүүр мандах нарны алтан туяа, шингэх нарны улаан хүрэн туяагаа үзнэ, шувуудын дуу хуур, горхи бул- гийн цэнгүүн харгиагаа сонсоно, тэгээд ариухан шинэсэн ойн шилмүүсний тансаг үнэрээр цээж дүүрэн амьсгална, тэр бүхэн түүний дэргэд, түүний бие махбод дотор, түүний эргэн тойронд байх болно! гэж мэдэж байлаа.
Тэрээр гэртээ ирээд гэрлээ асаалгүй хувцсаа тайлаад зөөлхөн цэвэрхэн орондоо орж, бушуухан сэрж шинэ өдөртэй золгох цорын ганц хүслэн зөгнөөд тэр даруй нам унтах гэж оролдов. Гэтэл нойр нь хүрч өгдөггүй. Нэгэн шинэ сэрэл мэдэгдэн байх бөгөөд ямар ч атугай зөв сайхан сэрэл гэдэг нь эргэлзээгүй. Энэ шинэхэн зүйл түүнийг нэгэн зүгт түлхэн дэмжиж, хүч сэлбэн, золбоо хийморийг нь сэргээнэ. Хойт эцгийн нүгэлтэй муу- хай хурхираан хүртэл одоо дургүйг нь эс хүргэх ажээ. Шүлэг зохион, дуу дуулах хүслэн төрж буйд мань хүн гайхан, ийм сайхан, ийм бадрангуй сэрэл тэмүүлэл чу- хам хаанаас төрж байгааг ойлгож эс чадан байна.
Өглөө хойт эцгийг ажилдаа явсны дараа Николай өнөөдөртөө багтаж Ямск явах санаатай байгаагаа ээж- дээ хэлэв.
— Хүү минь, чи чинь дахиад хоёр долоо хоног амрах ёстой шүү дээ! Хугацаанаасаа өмнө ^вахын хэрэг юу байна вэ? Эсвэл манайд байх тусгүй байна уу? Үгүй- дээн ганц долоо хоно л доо. Би маргаашнаас чамд бя- луу хийж өгье. Аарцтай банш хийлгэх үү? хэмээн үглэж ээж нь гайхан сандарлаа.
— Үгүй ээ, ээжээ, би явна. Та битгий гомдоорой, би яаралтай явалгүй болохгүй, манайханд надгүй хэцүү байгаа... Бас тэгээд зүгээр суухаас бүр залхаж гүйцлээ, танай энд шуугиан ихтэй, бүгчимхэн давчуу оргиод бай- на. Би энэ бүхнээс бүр төсөөрчихжээ. Битгий уурлаарай.
Цаадах чинь гомдоогоод байвал бичээрэй, би таныг Ямск руу аваачна, үнэнийг хэлэхэд тэнд эндхээс хүйтэн, гэхдээ хүмүүс нь сайхан зантай гэж Николай гилбэлзэн өгүү- лэв.
Ээж нь хүүгээ толгой дохин гунигтай сонсож, аанай л сүүрс алдан байна.
— Тэг ээ тэг, хүү минь, одоо яая гэх вэ, хэрэгтэй юм бол явж үз. Даанч олигтой амарч л амжсангүй дээ. Чи Ямск очингуутаа ажилдаа шууд гаралгүй амралтаа гүйцээвэл зүгээрсэн. Ханатлаа ажиллаж амжина даа, хүү минь. Эсвэл наашаа бүр хүрээд ирэх юм уу, аан? Хамтралтайгаа тооцоо хийчихээд хүрээд ир л дээ, тэгэх үү, хүү минь? гэж өгүүлэхэд ээжийнх нь дуунд горьдсон аяс илт.
— Үгүй ээ, ээж ээ! хэмээн Николай зөөлөн боловч эрсхэн өгүүлээд,— Би хамтралаас гарахгүй ээ, ажил нь наддаа болж байна, би хувь заяандаа сэтгэл дүүрэн бай- на гэв.
— Тэгвэл яая гэхэв дээ, хүу минь, санаснаараа л амь зуу. Магадгүй, би хожим үнэхээр чам руу очих ч юм билүү.
Ээж нь усан нүдэлж, гарынхаа араар нулимсаа ар- чин, өөрийнх нь бодож байгаагаар замд заавал авч явахгүй бол болохгүй элдэв юмсыг бачимдан хийж нааш цааш миегнэв.
Ээжээсээ салж явахад хэцүүхэн байв.
Николай өдрийн хоёр цагт хүн битүү чихсэн автобу- санд суугаад Магаданыг зорив. Бүгчим халуун, дээр нь бензин ханхална. Ачаа нь ахадсан автобус өгсүүр газар өөд зугуухан мацахдаа бахардан ёнгиноно. Зөрж байгаа машинууд өтгөн шар тоос татуулан, тэр нь автобус руу нэвчин орж, шүдэнд шажигнан, хоолой загатнуулж, зор- чигчдын хувцсан дээр дааварлан тогтоно. Николай ха- жуугаар жирэлзэн өнгөрөх явган ширэнгэ, хаа нэг таа- ралдах өнчин арзгар хар мод, зам дагасан аньсны тал- бай, утасны шон энэ тэр лүү автобусны цонхоор урам- гүй харж явна. Тэр бүхэн цөм саарал тоосонд дараастай.
Захиргааны байшингийн харанхуй шахам хонгилд хүн амьтангүй агаад хаалгыг нь дутуу хаасан санхүүгийн өрөөнөөс бичгийн машины тачигнах дуу хадна. Хамтра- лын даргын өрөө чимээ ч байдаггүй.
Родников «Дэмий ирэх шиг байна. Плечев хөдөө л явж байгаа байх» гэж бодов. Даргын өрөөний хаалга түгжээтэй байгаа гэж бодсон боловч юмыг яаж мэдэх вэ хэмээн таттал хаалга гар даган онгойлоо. Өрөө рүү шагайсанд Шумков даргын ширээний ард суучихсан нэг юм их л улайран бичиж байгааг үзмэгц бүр балмагдаж, ухар тусан явах гэтэл цаадах нь хэдийн харчихсан,
— А-аа, Родников уу! Чи хаачиж явна? Аль вэ, ороод ир! Ор, бүү санаа зов. Дүү хүү, сайн уу! Чи чинь яагаад амрахгүй явж байна? Хэзээ нисэж ирээ вэ, өнөөдөр үү? гэж шалгаав.
Николай заасан сандал дээр нь дурамжхан сууж,
— Гэртээ зүгээр суухаас залхаж уйдчихлаа. Тэгээд л хүрээд ирлээ гэв.
— Ирснийг чинь харж байна аа, дүү хүү. Яагаав, гэртээ байх дэмий байна уу?
— Яагаад дэмий байх билээ? Гэртээ байх хэзээ ч сай- хан, гэр гэдэг чинь гэр, хөлөг онгоцны бол зогсоол гэсэн үг шүү дээ. Яах вэ, гэртээ хэд хонолоо, ээжтэйгээ уулз- лаа, тэгээд л болоо шүү дээ, юмны бага нь амттай гэдэг.
— За тийм байж, дүү хүү. Бид ч чамайг районы төв РҮҮ бүрмөсөн явчихсан, манай руу буцаж ирэхгүй л гэж бодож байлаа.
«Чи ч тэгээсэй л гэж бодож байгаа л даа» хэмээн Николай жуумалзан бодсон боловч,
— Надад энд ч аятайхан л байна... гэж хэлэв.
— За за, дүү хүү... хэмээн Шумков ойлгомжгүй өгүүлж,— Ямар ч атугай хүрээд ирсэн байх нь. Одоо яахаар бодож байна, амралтаа дуусгах уу, эсвэл суурь руугаа явах уу? гэж асуув.
— Өнөө маргаашдаа амарна, тэгээд нөгөөдрөөс сү- рэг рүүгээ явсан ч болох л байна.
— За тэр ч сайн хэрэг шүү, дүү хүү минь! Энэ зүй- тэй! хэмээн Шумков сэргэж,— Хоёр гурван өдрийн дараа бид усны онгоцоор Дресванка руу Слепцовынхны хүн- сийг хүргүүлнэ, бас Костя Санниковыг хүргэж өгөх юм. Тэгэхлээр чи тэдэнтэй л Слепцовынх руу яваад өг гэв.
Николай «Миний аль суурьт ажилладгийг энэ чинь мартчихсан юм уу, хаашаа юм бэ?» гэж эгдүүцэн бодов.
— Слепцовынд очмогц хөллөгөөний цаа барьж яваад хүнснийхээ зүйлийг Дресванкаас Элка'ндю руу пинд аваачиж хийх хэрэгтэй, эс тэгвэл одоо Дресванкад баав- гай шавчихаад байгаа...
— Василий, би Слепцовынд биш, Долгановынд ажил- ладаг шүү дээ хэмээн Николай мушилзан Шумковын
үгийг тасалж,— Би гуравдугаар суурьт ажилладгийг чи мартчихаа юу? Би тийшээ л явна, өөрийнхөө бригад руу гэж өгүүлэв.
Шумков хором зуур түгдэрснээ шал руу шагайж, тун тайван янзын дуугаар,
— Надад мартсан юм алга. Чи өчигдөр Долгановынд ажиллаж байсан, өнөөдөр Слепцовынд ажиллах болно гэж өгүүлсэнд тэр биеэ барьж ядаж байгаа нь андашгүй.
Николайн дотор тэр аяараа хүйтэн оргиод явчих шиг. Хорон үгнүүд өрсөлдөн толгойд орж ирж байвч мань эр биеэ барьж, аль болох тайван дуугаар,
— Нэгдүгээрт, миний хамаг юм гуравдугаар суурьт байгаа, хоёрдугаарт, би гуравдугаар суурьт хэзээний дассан, энэ нь малчин хүнд хэчнээн чухлыг чи өөрөө мэднэ шүү дээ гэв.
— Адилхан л дасна шүү дээ, дүү хүү, дасна...
— Гуравдугаарт гэвэл хэмээн Николай Шумковын үгийг огт тоолгүй өөрийнхөө бодлыг үргэлжлүүлэн,— Гуравдугаарт, нөхөр Шумков минь, би бол дуртай зүгт нь санааныхаа зоргоор өшиглөж байдаг хөл бөмбөгийн бөмбөг биш. Би өөрийнхөө сүрэг рүү, өөрийнхөө бригад руу л очиж ажиллана гэж тайван хэрнээ эрсхэн хэлэв.
Шумков бухимдан хавтастай цааснуудаа онгичлоо.
— Дүү хүү, чи их номчирхуу болсон байх чинь вэ. Чи хаа ажилладаг хүн бэ? Хамтралд! Тийм учраас хамтрал хаашаа яв гэж байна, тийшээ явж ажиллаж хайрла. Зөрүүдэлж, хойш суугаад байхын хэрэг байх- гүй.
— Цааны аж ахуйн эрхлэгч гэдэг чинь хамтрал ха- раахан биш байх, түүнээс гадна би зөрүүдлээ ч үгүй, хойш суугаа ч үгүй, өөрийнхөө бригад руу маргааш ч явсан хамаа алга. Харин хүний суурь руу би явахгүй шүү.
Шумков чухам энэ үгийг хүлээж байсан мэт бүр ма- лилзан гэрэлтээд явчихав.
— Өө тийм үү? Суурь руу явж ажиллахаас тат- галзаж байна уу?
— Хоёрдугаар суурьт очихоос татгалзаж байна гэж Николай эрсхэн нотлов.
— Тэгэхлээр татгалзаж байх шив дээ? хэмээн Шум- ков Родниковын хэлснийг огт сонсоогүй мэт шазуур зуун өгүүлээд,— За яахав, энэ чиний хэрэг л дээ, дүү хүү минь, чиний л хэрэг. Чамайг хүчээр сүрэг рүү явуулах эрх бидэнд байхгүй. Суурьт очих дургүй байгаа бол тэ- рэгчин хийх болно доо, малын өтөг ногооны газар луу зөөнө! Тэрэгчин хийх дургүй байвал өргөдлөө бич, бид чамайг хамтралаас бүрмөсөн хөөчихнө! хэмээн ялагчийн дүртэй хэлснээ Родников руу хүлгэлзсэн -байдалтай хар- лаа.
Николай гомдсондоо болоод юм хэлсэнгүй.
Хонгилд хаалга дуугарч, түргэн алхах хөлийн чимээ сонсогдлоо.
— За яах болж байна, Родников оо, аан? — Шумко- вын дууны өнгөнд яарсан, тохуурхсан шинж илэрхий ажээ.
Николай босон саравчтай малгайгаа дарж өмсөөд, дургүй нь хүрсэндээ хамаг бие нь салгалан,
— Яах ч үгүй дээ, нөхөр Шумков гуай! Би хууль ёсныхоо амралтыг эдэлж байна, танд ойлгомжтой юу?! Амралтаа дуусгасны дараа л тэрэгчний чинь ажлыг хий- нэ. Малын өтгийг ногооны газар луу дуртайяа зөөнө, ингэснээрээ та намайг доромжилсон болохгүй ээ! Ер нь, нөхөр Шумков, та надад ёстой өчүүхэн ч падгүй! гэж хашгичив.
Тэгээд хаалга руу эрсхэн алхтал яг тэр мөчид Плечев инээмсэглэсээр орж ирэв. Ажлын нь хувцас будаг, шохой болсон харагдана.
Николай «Сайн байна уу!» гэж ууртай гүвтнээд дар- гын хажуугаар өнгөрөх гэтэл Плечев инээмсэглэсэн чи- гээрээ түүний тохойноос аятайхан барьж, сандал руу ойртуулаад суу гэж дохив. Родников дургүй нь хүрснээ- сээ болж хамаг нүүр нь халуун оргиж байгааг анзааран дурамжхан суув.
— Николай, сайн байна уу? Сайн явж ирэв үү? гээд Плечев даргын суудлаас хэдийн босож өөрийнхөө ши- рээний ард сууж амжсан Шумков руу эргэж,— Василий Петрович чамайг эргэж ирэхгүй, районыхоо төвд шингэ- чихнэ гэж өчигдөрхөн надад үнэмшүүлэх гээд байсан юм. Василий Петрович, чи андуурч байж дээ. Харахгүй юү, ирэх ирэхдээ хагас сарын өмнө хүрээд ирлээ. Хотын амьдрал дэмий санагдав уу, тийм үү? Тайга руу сэтгэл чинь дуудаа биз дээ? Чи чинь яагаад ийм уруу царайтай байна, яагаад ингэтлээ уурлачихаа вэ?, Та хоёр юу гэгч болсноо яриач? Чиний ширүүн дориун ярианы сүүлчийг сонссон. Ямар өтөг бууц зөөх болж байна?.. Хэн чамд падгүй гэнээ? Ярь, ярь! гэв.
— Игорь Константинович минь, би наад нөхрийг чинь намар болтол хоёрдугаар суурьт түр ажиллаач гэж гуйсан юм, гэтэл наадах чинь ярдаглаж, бүдүүлэг авирлаж байхгүй юү хэмээн Шумков яаран өгүүлэв.
— Байзнаарай! хэмээн Плечев түүн рүү гар дохин дуугүй болгож,— Чи гуйгаагүй, тушаасныг чинь би харж байна, энэ залуугийн уурыг бүр шатаачихжээ, одоо хүр- тэл тайвширч чадахгүй байна. Тэгж ярихдаа хүрвэл энэ залуугаас хүний ёсоор гуйх юм бол хоёрдугаар суурь руу очих битгий хэл Умардын туйл руу ч явган яваад өгнө. Василий Петрович, чи үүнийг одоо хүртэл мэдэхгүй бай- на гэж үү дээ? гээд дарга шохой, шороо тоос болсон савхин гуталтай хөлөө жийн Родниковын хажууд сууж, Шумков руу зэмлэнгүй харснаа,— Чи юуны учир үүнийг хоёрдугаар суурь руу явуулах гээ вэ? Яах гэсэн болж байна? Энэний хувьд гуравдугаар суурь төрсөн гэр нь гэсэн үг шүү дээ. Хүмүүстэйгээ гар нийлж танил дасал болцгоосон, цааныхаа занг авсан, гэтэл чи шинэ хамт олон, шинэ нөхцөлд дасгах гэж албадаж байна. Ингэх зайлшгүй шаардлага байгаа юм уу? За тэр яахав, хоёул энэ тухай дараа жич яримц гэснээ Плечев Родников руу эргэж,— Николай, чи аан гэж бай, чи намар болтол хулд загас агнах ажилд явахгүй юм уу? Далимд нь жаахан мөнгөтэй болохгүй юү, аан? Бид одоо чамайг Маякан РУУ хүргэж өгөх боломж алга, харин бидэнд загасчид хэрэгтэй байна, энэ жил хулдны их том төлөвлөгөөтэй, загас барих нэмэгдэл бригад эмхэлж байгуулах хэрэг болох нь. Тэгэх үү? гэж асуув.
— Тэгэлгүй яах вэ, Игорь Константинович!
— За, маш сайн байна! хэмээн Плечев нөхөрсгеөр инээмсэглэн босож цонх руу очоод,— Василий Петрович минь, бидэнд ийм Родниковууд олонхон байдаг болоосой, тэгвэл мөн ч янз янзын ажил яралзуулж болохсон гэж бодлогошрон ширүүхэн өгүүлснээ ямар нэгэн хүнд бодолд автан чимээгүй болов.
Родников дотроо хулчийсхийн тосгоны эмнэлгийн дов- жоо руу өгсөн гэрэл муутай урт хонгил руу орлоо. Хон- гилын ханыг шалнаас аваад тааз хүртэл нь цайвар но- гоон тосон будгаар буджээ.
Хонгилын гүнд эмнэлгийн халаадтай, шүүр барьсан ахимаг насны нэг авгай зогсож байв.
— Сайн байна уу? хэмээн Родников аяархан мэхийн мэндлээд,-— Аханятай яаж уулзаж болохыг хэлж өгч болохсон болов уу? гэж асуулаа.
— Ямар Аханя байдаг билээ? хэмээн авгай сэжиглэ- сэн байртай асуунгаа шүүрээ хана налуулж тавив.
— Ямар Аханя байх вэ дээ? Ердийн л Аханя. Энд хоёр Аханя байгаа юм уу? Надад өвгөн Аханя хэрэгтэй. Намхан нуруутай, нэГ үрчлээ ихтэй хүн. Цаачин хүн л дээ! гэж Николай балмагдан өгүүлэв.
— А-а, нөгөө... Малчин... Мэднэ, мэднэ. Ходоодыг нь тайрах гэж байгаа юм гэнэ билээ. Нэг эгдүүтэй өвгөн бий. Чи түүний юу нь болж байна? Эргэлт оруулах гээ юү? Хамаатан баймааргүй царайтай юм...
— Юу гэж хэлмээр юм бэ дээ...— Николай таарах үг олох гэж түгдрэв. Тэр «эгдүүтэй өвгөн» нь өөрийнх нь хувьд хамгийн дотнын хүн гэдгийг энэ авгайд яаж ойл- гуулж тайлбарлах вэ дээ.
— Үгүй, хамаатан биш, бид хоёр найз!
— Тэгээд яах болж байна, чиний тэр найзыг дуудах юм уу, эсвэл чи эргэлтээ зүгээр оруулчих юм уу?
— Болдог бол уулзвал л зүгээрсэн.
— Тэрийгээ шулуухан хэлэхгүй юү! Явж дуудахаас хэмээн авгай үглээд цаашаа хонгилоор хоёр гуравхан алхсанаа гэнэтхэн,— Михайловна! Михайловна! Аханяд эргэлт иржээ, түүнийг гаргачих! гэж хашгираад шүүр лүүгээ буцаж ирмэгц,— Одоо тэр найзыг чинь гаргаад ирнэ гэж итгэлтэй өгүүлэв.
Тэгтэл үнэхээр минут ч болоогүй байтал хонгилын нө- гөө үзүүрт хаалга нээгдэж, тэртээ талын цонхны дөрвөл- жин гэгээнд урт жанчтай нэгэн танихгүй хүний доожгүй дүрс таширлан харагдах нь тэр. Энэ дүрс хатуу улаараа шал тожигнуулан гутлаа чирсээр аажуухан наашлах ажээ. Николай тэр ойртож яваа хүн рүү анхааралтай ширтэн харсан боловч түүний арын цонхноос нар тусаад наран сөргүү байсан тул нүүр царай төдийгүй бүх дүрс нь нүд гялбам цагаан ханан дээр туссан сүүдэр шиг бараантах тул ялган танихын аргагүй байв.
«Үгүй, энэ ч Аханя биш».
Нөгөө хүн цонхыг төдийгүй хонгилын голыг өөрийнхөө бараагаар халхалсаар улам ойртон ирэв. Тэгээд Родни- ковоос хоёр алхам хэртэй зайд тээнэгэлзэн зогслоо. Ни- колай тэр хүнд явж өнгөрөх зай тавин хана руугаа бол- сон боловч цаадах нь хөдөлсөнгүй.
— Колья! Окси! Манай чамайг таньсангүй!
Родников сэрдхийн цочиж, саяын юм хэлсэн хүн рүү
ухасхийн ойртож, гараас нь шүүрч аваад нүүрийг нь гэрэл рүү эргүүлэв.
— Аханя! Сайн байна уу, та минь! Би таныг ер таньсангүй, ямар хачин болчихоо вэ! хэмээн Николай халаглан толгой сэгсЭрч, өвгөний хатангир бие, атираа нь улам гүнзгийрсэн шороон саарал царайг нь сэтгэл шимшрэн сонжин харлаа.
Элэгдтэл угааж үнгэгдсэн халаад, томдсон тавхай угласан өвгөний төрх байдал харваас өрөвдөлтэй ажээ. Толгойтой үс нь ч бүр цал буурал болчихож. Нүднийх нь сониуч хурц хараа, овжин цог арилж, шөнийн тэнгэр шиг бараантаж нүдэнд нь өвдсөн, ядарсны шинж огт мэдэгдэхгүй, гагцхүү ухаалаг тайван харагдах нь энэ хоёр нүд бүхнийг үзэж, бүх юмыг мэдэж, юунд ч бэлхэн байгаа нь тэр...
Николайн зүрх шимшрээд явчихлаа. Дөнгөж өчиг- дөрхөн уулын орой дээр чанга гараараа таяг тулан зогсоод, агсран шуурсан тэнгисийн давалгаа шиг өлмий дор нь үелзэн сэрвийлцсэн шовх нүцгэн толгодыг омог бардам харж байсан нөгөө Аханя энэ зогсож байна гэж үү? Яах аргагүй л мөн! Мөн! Эмнэлгийн халаад, хэв муутай тавхай, бунхан шиг гэгээ багатай хонгил, до- тор хачин оргим нам гүм байдал, эм, тосон будаг хан- халсан бүгчим агаар. Аханя бөх гэгчийн модон хайрцагт буй үхлүүт шархадсан бүргэд шиг болсноо мэдэж байгаа нь ёс. Зай завсраар нь нарны хурц туяа тусаж, тэр завсар луу шагайн харваас нар, уулс, хязгааргүй уудам цэнхэр тэнгэр илхэн байгаа. Гэвч бүргэд ухаантай шувуу учраас томоогүйтэн самарч шаазгай шиг хайрцгийн ха- туу ханан хувь заяагаа мөргөж балбаж хий тийчлэхгүй.
Аханя үнэхээр бүхнийг мэдэж байгаа учир өрвийчих- сөн байна, гэхдээ Аханя хүн болохоор бүргэдээс ухаан- тай, бүргэдээс хүчтэй, бүргэдээс дээгүүр бөгөөд маш өндөр өндөрлөг дээрээс өөрийнхөө өнгөрсөн, одоо, ирээ- дүйг харж байгаа. Мань хүн ирээдүйдээ, сайхан ирээ- дүйдээ итгэл төгс байна. Тэгээд ч өвгөний нуд хуучин янзаар хөгжүүн гал орж, баяртай сайхан инээм- сэглэж, Николай өөрийг нь мартаагүйд сэтгэл хөхөн бая- саж, авчирсан бэлгэнд нь талархан байна. Аханя малил- зан инээмсэглэж, авчирсан гаансыг баяр хөөр болон барьж, эргүүлж тойруулж үзэж байна. Энэ гаансыг га- зар дороос олборлодог чулуужсан давирхайгаар хийс- нийг дуулаад толгойгоо сэжин Родников руу гайхшран харах ажээ.
— Колья, чамайг будлиулсан байлгүй? Үүнийг чинь яаж тийм давирхайгаар хийж болно оо? Окси! Давирхай
хатсан өвс шиг шатна гэж чи мэдэхгүй гэж үү?
— Аханя, бүү санаа зов! хэмээн Родников инээмсэг- лээд тэр хуван гаансанд тамхиа дүүргэ гэв. Аханяг гаансандаа тамхи хийж байх зуур мань хүн энэ хув хэмээх чулуужсан давирхай үүсэж байх үед манай гариг дээр олон сая жилийн өмнө байсан лужир том үлэг гүр- вэлүүдийн тухай ярьж суув.
Өвгөн анхааралтай чагнан толгой дохих боловч гаанс- ныхаа хуван соруулыг нэг л сэжигтэй харна. Тэгээд гаансныхаа толгойд тамхи дүүргэмэгц гараа сунган хол- дуулж барьж байгаад асаасан шүдэнзээ ойртууллаа. Гаансанд нь гал авалцсангүй тул мань хүн болгоомжтой татаж эхлэв. Тамхины утаа тааз руу суунаглан хөвөхүйд өвгөний царайд баяслын мишээл тодорч, гүнзгий атираа- нууд нь яльгүй тэнийгээд ирэх шиг болжээ.
— Аханя, үүдний довжоо руу очъё, энд тамхи татаж болдоггүй байлгүй.
— Тэгье, тэгье хэмээн Аханя бушуухан зөвшөөрч, хонгилын адагт байгаа хаалга руу эмээсхийн харснаа үүд рүү гэтэн цөгцгөнөв.
— Битгий хол явчихаарай! гэж сувилагч шүүрээ ху- винтай ус руу дүрэх зуур ширүүхэн хэлээд,— Мөд эм- чийн эргэлт болно. Дахиад л загнана шүү дээ гэв.
— Бид хоёр үүдэнд жаахан сууя гэж Родников ца- райчлангуй өгүүлээд гутарсан Аханяг хаалга руу зөөл- хөн түлхлээ.
Тэр хоёр үүдний довжоон дээр гараад дэргэд нь элс- тэй хөнгөн улаан түмпэн байгаа урт сандал дээр сууц- гаалаа. Николай амралтаа яаж өнгөрөөснөө ярив. Аханя хуучны адил машид анхааралтай чагнан, үе үе «Окси!» хэмээн сайшаан уулга алдаж мөнгөн буурал толгойгоо дохин дохин сууна.
Ховор дулаахан сайхан өдөр таарчээ. Байшингийн занар дээвэр нүд гялбам гялалзаж, цонхны шил хөгжилтэй гэрэлтэн туяарч, шүүслэг нялх ногоо, тунаран ногоо- роод тэртээ дээр тэмээн цагаан үүлс сүрлэг нүүгэлтэн, тосгоны цаана гол дагасан бургасан ногоон хажлаганы дээгүүр цахлай шувуу цасан ширхэг гэлтэй эргэлдэн, тэдний гунигт, сунжруу дуу үе үе сэвшээ салхины аясаар сонсдоно. Аханя толгой дохисоор байгаа боловч өөрийн- хөө бодлыг бодож байх шиг Родниковт төдөлгүй санагд- жээ. Цахлайн чарлалдаан, үүлсийн дүрс, өвс ногоо түү- ний анхаарлыг илүү татаж, тэрээр хатангир нүүрээ хурц нар, зөөлөн салхинд таатайяа ээж байв.
Родников тэндээс явахдаа Аханяг өдөр болгон эргэж байна гэж чин санаанаасаа амлажээ. Өвгөн бэлэглэсэн боодолтой юмыг нь элгэндээ хавчиж бариад, сэтгэл хөд- лөн инээмсэглэн байна. Николай эмнэлгийн байшингийн буланд очоод эргэж харвал Аханя гараа цээжиндээ наа- чихсан нөгөө л байдлаараа зогсож байлаа. Хачин ха- лаадтай, ор ганцаараа буй энэ жижигхэн өвгөн өтөлж бөгцийсөн эмгэн гэлтэй харагдана. Николай урт сүүрс алдаад өвгөн руү гараа даллав. Аханя чухам ингэхийг нь хүлээж байсан мэт дороо цөгцгөнөн баярлан толгой дохилоо.
Николай маргааш нь эмнэлэг дээр ирээд өвгөнтэй уулзаж чадсангүй, Аханяг яаралтай мэс засал хийхээр Магадан руу аваад явчихсан байжээ.
Хүйтний хошуу наашилсаар. Долоо, арав хоногоос нохдоо хөллөсөн ч болох нь. Тэсгим хүйтнээс болоод сал зангидахын аргагүй болсны гадна мухар тохойнууд хадаалж эхэлжээ.
Николай Маякан руу явуулж өг гэж дахин гуйхаар дарга руугаа очлоо. Тэрээр «Одоо больё, чи минь! Бол- лоо! Бушуухан нэг хөтөч гаргаад суурь руу хүргэж өгөг, тэгэхгүй юм бол би өөрөө хөтөч олж долоо хоногийн дараа санасан газраа хургуүлнэ. Дараа нь яавал яана биз» гэж шийджээ.
Дарга хүнтэй байв. Шумков, Скребыкин тэр гурав нэг юмны тухай дүнгэнэлдэн ярилцах ажээ. Скребыкин дар- гын өмнө мөрөндөө л бугуйл углаагүй болохоос яг нүүдлийнхээ хувцастайгаа сууж харагдана.
— Семён, сайн байна уу! гэж Николай түүний урт хүйтэн гарыг хоёр гараараа барин мэндэлж,— Чи чинь тундрээс явж байна уу? гэж асуув.
Тэгээд Плечев Шумков хоёртой мөн мэндлээд Семёны хажууд сууж, түүний цас нь хайлж норсон хуучин сөө- хий, тугалын арьсан малгай, саарал илгэн бээлий энэ тэрийг бараг сэтгэл уяран бахархан харав. Скребыкины шанаархаг царай догдолсон, гоморхсон янзтай байх агаад илгэн бээлийгээ солгой гараараа өвдөг дээрээ баз- лан нухчиж сууна. Плечев,
— За за, Семён, цааш нь ярь ярь, бид сонсож байна гэж өгүүлээд Родниковыг мөн сонс гэж нүдээрээ дохив.
Скребыкин Родниковын орж ирсэнд жаахан санаазовж түрүүчийн омог нь илт дарагдав бололтой үргэлж- лүүлэн ярив.
— Харин би тэгж л хэлж байна. Манай бригадын шинэ дарга ерөөсөө юм бодохгүй байна, бас хэнтэй ч ярьж зөвлөхгүй юм гээд мань хүн дүй муутай яриагаа сонсож суугаа хүмүүсийн ухамсарт шигтгэн оруулж байгаа мэт гараа даллан,— Яльгүй бороо оров уу, үгүй юү л майханд ороод суучихна, бороонд нэвт цохиула- хаас айгаад сүрэг рүү зүглэхгүй юм. Бараашиг исгэж дуртай цагтаа гудрахын хамт бусдыг уруу татна. Би ч балгах дуртай, гэхдээ хаана, хэдийд, хэчнээн уухыгаа ухаардаг байх хэрэгтэй шүү дээ, хэмжээгээ мэдэх хэ- рэгтэй! Цаагаа тараагаад алдчихгүй, ажил явдал жин тан байх хэрэгтэй! Ахлах малчин Захар Иванович нас барсан, түүнээс хойш цааг өрөвдөх амьтан алга боллоо, одоо ч цаа хэнд ч хэрэггүй болжээ. Сайн малчид нь та- раад тараад алга болсон! Одоо хэн манай бригадад үлдэв дээ? Явуулын эрээвэр хураавар хүмуүс! Өнөөдөр нэг хүн, маргаш өөр хүн. Цааны мөрийг хүний гутлын өсгийн мөрөөс ялгаж чадахгүй байна шүү дээ! Цаа яв- чихаж гэхэд яваа л биз! гэнэ. Түүнийг хайж юугаа хийх юм бэ, энэ өчнөөн олон үлдсэнийг харахгүй юү! гэнэ. Ингэж л ажиллаж байна даа, дарга минь! Бугуйл хийж чадахгүй, чарга хийж чадахгүй, цаа сургаж ча- дахгүй, нүүж чадахгүй! Буйр сэлгэх гэж удахгүй хамтра- лаас трактор дуудах хэрэг үү? гээд Скребыкин бээ- лийгээрээ өвдгөө савснаа,— За дарга аа, би цаашаа ингэж ажиллаж чадахгүй, би ингэж ажиллаж сураагүй хүн. Попов цаагаа өөрөө цуглуулдаг юм байгаа биз, би л лав ийм бригадын даргатай ажиллахгүй. Нэг бол Долганов руу, нэг бол Василий Иванович руу очиж ажиллая. Энэ Николайтай Маякан руу маргааш ч явахад бэлэн байна, харин Шкиперово руу заяа нь явахгүй, тэгсэнд орвол өөр хамтралд орсон нь дээр гэж мань хүн Родников руу хандаж,— Николай, би үнэн ярьж бай- на уу? Яваад л өгнө, яадаг юм бэ. Тахтоямскт зөндөө л цаа байна... гэж хэллээ.
— Семён, чи юу ярьж байна, Тахтоямск руу явж үлийгээ хийх нь вэ? Маякан руу явцгаая! гэж Николай Семёныг юу юугүй уриалан дэмжиж,— Бидэнд ч нэг мал- чин дутуу байгаа, бас Василий Ивановичид ч хүн ду- туу... гэв.
Плечев урамгүй үрчийж Скребыкин руу дохиод Шумков руу хандан

— За энэ дээ, Василий Петрович, харж байгаа биз дээ. Ийм дүнтэй болсон байна шүү дээ. Хоёрдугаар бригадад сахилга муу, хүмүүс нь ажилд хойрго байна гэж би бүр аль. өвлөөр ярьж байсан. Слепцовын үед бригад яаж ийгээд болж байсан, одоо бүр нурж, зав- харч гүйцжээ! Василий, тийшээ оч, тэдэнтэй нэг хэсэг бай гэж би хэчнээн удаа хэлсэн билээ... Энэ чинь чи- ний үүрэг шүү дээ! Малчдыг буйр сэлгүүлэх гэж тундр лүү удахгүй үнэхээр трактор явуулах хэрэг болох нь. Бас цаагаа сарниагаад зогсохгүй, өөрснөө ч сарниж эхлэх нь байна... Хоёрдугаар суурь руу нэн даруй оч хэмээн дарга харандаагаар ширээнийхээ шилийг уур- тай тогшлоод,— Тэдэнтэй цаа ялган тоолтол хамт бай, цаагий нь олж эмхлэхэд туслах хэрэгтэй, далимд нь хэн тэнд үймүүлж хэрэг үүсгээд байгаа, яах ёстой, юу хийх хэрэгтэй байгааг тодруулж учрыг нь ол гээд Пле- чев ширээгээ алгаараа тогшив. Тэгээд хэсэг зуур бодол- хийлснээ дуу нь зөөлрөн, өрвөлзөн буй Скребыкинд хандаж,
— Семён Егорович, ингэж түгшүүр зарлаж яваа чинь цаг үеэ олжээ. Танай бригадад сахилга үнэхээр суларч гүйцсэн байна. Гэхдээ цаашид яах болж байна, Семён Егорович, аа? Арга хаа байна? Чи явах нь, Санников явчихна, тэгэхээр хэн үлдэх вэ? Залуучууд уу? Тэд нар чинь юу ч чадахгүй гэж чи өөрөө хэлж байна. Залуучуудыг хэн сургах болж байна? Ахмад та нар чинь бригадын ноён нуруу төдийгүй бүх цааны аж ахуйн ноён нуруу шүү дээ. Та нар дээр бүх юм тогтож байна! Яс нь байдаг юм бол мах ургалгүй яах вэ гэж ярьдаг ч үнэн үг биз дээ. Тэгвэл одоо хамаг найдвар тан дээр л байна, Семён Егорович минь! Чи хамтралдаа туслах ёстой, бид чамд найдаж байна. Чи бидэнд тус болж үз л дээ, тооллого хүртэл байж үз, тэр үед бид Поповоор бригадын дарга хийлгэх эсэхийг хамтралын захиргаагаар ярилцъя. Түүнийг бригадын даргаас чө- лөөлөхөөс өөр аргагүй биз. Уул нь бичиг үсэг сайтай боловч тайгын шинжлэх ухааны талаар олигтой дадла- гагүй, түүнээс гадна хамгийн гол нь... хэмээн Плечев таарах үг хайн хуруугаа инчдэн,— Гол нь ажлын төлөө санаа зовохгүй хүн юм, хамаг гай энд л байна. Ахмад малчдаас бригадын дарга тавина. Үйлдвэрлэлийнхээ төлөө санаа тавьдаг, шударга, туршлагатай малчнаар бригадын дарга тавих хэрэгтэй гээд балмагдсан малчин руу санаа авахуулах маягтай харж,— За тэгэхлээр,
Семён Егорович, чи бид хоёр тохирох шив дээ. Хоёр өдөр амарчихаад, нөгөөдөр Василий Петровичтой хамт яваарай. Одоо нохойн хөсгөөр танай руу оччихож болж байгаа юү? Тэгвэл маш сайн байна! Маш сайн, Семён Егорович. Чамд урьдчилгаа мөнгийг чинь тавьж өг гээд би одоо үүрэг өгчихье гэв.
Плечев өөрийнх нь хэлснийг малчин яаж хүлээж авч байгааг сэмхэн ажиглах зуур нэг юманд санаашир- сан дүртэй ширээн дээрээ юм хайж эхлэв.
— Семён Егорович, урьдчилгаа чамд хэдийг цо- хох вэ?
Скребыкин хариу хэлж чадахгүй минчийсхийн бээ- лийгээ базаж сууна.
Плечев нэг юм түргэн бичсэнээ Скребыкинд өгч,
— Май Семён Егорович, ерөнхий нябод өгөөрэй, би тавин рубль цохчихлоо... гэв.
Скребыкин тээнэгэлзэсхийн ямар нэг зүйлийг сөр- гүүлж хэлэх санаатай мунгинан байвч гар нь аль хэ- дийн нөгөө цаас руу зүглэжээ. Дарга айхавтар амьтан хойно хэдийн түүнийг өөгшүүлэн хөгжилтэй харж байх нь Скребыкин цаасыг авна гэдэгт өчүүхэн төдий ч эр- гэлзээгүй нь харцнаас нь илт ажээ.
— Ерөнхий нябо кассанд мөнгө байхгүй гэж хэлбэл дэлгүүрээс зээл гэсэн гэж хэлээрэй, дэлгүүр өдийд яг онгойчихсон байгаа хэмээн дарга их л аргадсан дуугаар хэлэхдээ «дэлгүүр» гэдэг үгийг тун нухацтай өгүүлж,— Семён Егорович, яарч үз, ерөнхий нябо өнөөдөр Брохо- во явна гэж байсан шүү гэв.
Скребыкин дуулгавартай босож, бээлийгээ сугавч- лаад хаалгаа руу бушуухан алхалснаа, ямар нэг юм мартчихсан мэт босгон дээр гэнэтхэн зогссоноо зугуухан эргэж жуумалзаад,
— Ээ дарга уу! Заль-тай шүү! Уй-ю-юй, ямар заль- тай вэ! хэмээн хуруугаараа зангав.
Плечев сэтгэл хангалуун хөгжилтэй инээд алдав. Скребыкин гарч хаалга хаагдмагц Плечев инээсэн чи- гээрээ Родников руу эргэж,
— За, одоо чиний учрыг олъё. Скребыкиныг ятгачих- лаа, одоо чиний ээлж... гэв.
— Юу хэлэх гээд байна? хэмээн Николай сэрдхийв.
— А-хаан, бүр айчихав уу! За, чамайг зовоохоо больё. Шууд л хэлчихье! Чи үүргэвчээ боогоод бэлтгэчих- сэн, Маякан явах санаатай байгаа, би мэдэхийн цаагуур мэдэж байна. Гэтэл надад өөр санал байна. Тэгэхлээр
ийм байна, Николай гээд Плечев хуруугаараа цохоо маажиж, Шумков руу тохиролцсон маягтай сонжин харснаа,— Энэ жил манай хамтралд ангийн үсний том төлөвлөгөө өгчээ. Ноднин бид тайлбар тавьж байгаад аргалж өнгөрөөсөн, гэтэл энэ жил давхар шийтгээд хуу- чин өгдөгөөсөө хоёр дахин их төлөвлөгөө өгсөн. Хоёр хоёр хүнтэй гурван салаа анд гаргахаар шийдээд бай- на. Өчигдөр Кодарчан надтай уулзсан, анд явах гэж байгаа, чамайг сураглаж байна билээ... гэж өгүүлэв. Плечев дуугүй болж инээмсэглэн хүлээзнэв. Шумков бас яах бол гэсэн байртай харна. Родниковыг хурал дээр үг хэлснээс хойш Шумков түүнээс эмээх болсон билээ.
— За яах болж байна, Кодарчантай нийлэх үү, үгүй юү?
— Явахаас биш дээ хэмээн Николай зориуд харам- саж байгаа дүртэй өгүүлснээ тэсэж чадалгүй баярлан инээмсэглээд, Скребыкиныг дуурайж,— Ээ дарга уу! Уй-ю-юй, ямар зальтай вэ! гэж шоолов.
— За бас хоёр дахийг нь ятгачихлаа хэмээн Плечев додигор инээд алдаж, хуруугаараа ширээгээ тожиг- нуулан тогшоод,— Кодарчан дээр оч, анд явахад юу хэ- рэгтэйгээ сайн ярилцацгаа. За ингээд чамтай ярих юм- гүй боллоо. Одоо дахиад дөрвөн анчин олох үлдлээ. Василий Петрович, Христофоровыг чи ойрд харсан уу? Бие нь ямар байгаа бол?..
Николай даргын тэндээс шууд Кодарчаных руу зүг- лэлээ. Тэднийд үдийн унд хүртэл ярилцаж, анд явахад шаардлагатай юмныхаа жагсаалтыг гаргаад ман^ хоёр тэр даруй хүнсний зүйлээ худалдаж авах ажилдаа орц- гоолоо.
Шөнө дунд тэнгэр битүүрэн үүлшиж, өглөөгүүр жин- хэнэ өвлийн цас нэвсийтэл шууран орлоо. Нэг хоногийн хооронд эргэн тойрон бүсэлхийгээр татах цас хунгарла- жээ. Долгиотон хунгарласан цас гялалзан гялтганасан өвлийн анхны энэ сайхан өдөр хэний сэтгэл эс догдлох билээ? Гэхдээ ийм өдөр хөтөч, анчид нарыг гойд сэр- гээдэг болой. Хаваржин, намаржин өөрснөө хоолоо олж идэн, дуртай газраараа хэсэн тэнүүчилж явсан нохдоо барьж авахаар хөтөч нар харайцгаалаа. Нохдын дэмий гиюүрсэн, эрх дураараа амьдрал дуусаж, ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Гэвч хөтөч хүнд нохдоо цуглуулж хөсөг бүрдүүлнэ гэдэг яггүй ажил. Зарим ухаантайнохой чухам эзнийх нь сэтгэл догдолсон энэ өдөр л гэ- рийн бараа харахгүй холуур дөлөөд байдаг билээ. Ху- дарганд орж, хөлдүү загас, давсалсан борцоор өлөн зэлмэн хооллож, өвөлжин хүнд чарганд дөнгөлүүлж, ууртай эзний хараал идэж, гөрмөл ташуураар хэзээ тас ороолгохыг хүлээж явахыг ямар нохой хүсэх вэ дээ, тэгсэнд орвол угаадас эргүүлээд эрх зоргоороо явж бай- сан нь дээр. Гэвч хүнээс нуугдах газар гэж хаа байх билээ? Тэртээ тэргүй л хүн санасандаа хүрнэ, аргадаад чаддаггүй юм гэхэд залилаад, эсвэл тэвчиж байгаад са- насандаа хүрнэ, хүний гарт байгаа махны сайхан үнэр- тэйг хэлэх үү... Тэгтэл ч хүний гар хууртсан нохойн толгойг хэдийн илчихсэн байх бөгөөд алгуурхан цааш- лан цаашилсаар нэг мэдэхэд сэрвээн дээрээс тас зуурч аваад, өргөн суран хүзүүвчээ сурмаг гэгч нь углаж авна. Тийнхүү эрх чөлөө дуусах нь тэр!
Хэдэн зуун танхай нохдоос орой болоход хөсөгт хөл- лөхийн аргагүй буюу хамгийн ухаантай хэдхэн ноход сул чигээрээ үлдэнэ. Тэдэнд ч гэсэн эрх дураараа удаан зугаалах тавилан байхгүй, өлсөхийн эрхээр эзэд рүүгээ мөдхөн царайчлан ирнэ. Тэгдэггүй нохой бас бий: за- рим нэг нохой золбирон угаадас эргүүлсээр саравч, пингийн ямар ч чийрэг хаалгыг хөл, амаараа онгойл- гож сурчихаад, тэндээс «эх газраас» ирүүлсэн гахайн өөх, нарийн хуурганд нөөцөлсөн чөрх загас эсвэл хэсэг шар тос энэ тэр гээд юу тааралдсаныг хулгайлж, хэрэв- заяа саравчнаас боломжийн юм юу ч олдохгүй бол аяга хөлдөөсөн сүү байсан ч тоохгүй гудрах, эсвэл урам хугарсандаа аль нэг хоосон сав суулгыг үүдэн дээр гар- гах юм уу гудамжны дунд аваачиж хаяна. Тийм ноход эрт орой алин боловч цэцэн бууны суманд өртдөг билээ.
Өвөл эхэлмэгц тосгон сэргээд явчих шиг болно. Хүмүүс байшингаас байшин руу цасан дундуур жим гарган холхиж, явах хөдлөх нь түргэсээд байх нь энэ бүхний буруутан нь идэрхэн цовоо жавар биз ээ. Тосгоны энтээ тэртээ захад ноход олон янзаар хуцалдан, гинж төмөр харшин хангинаж, хөтөч нар цайлган сэтгэлээр дуу шуу болон хээгүй хараал тавьцгааж, байшингийн дээвэр дээрээс буюу дээврийн хөндийгөөс сураар баглаастай хатаж хагссан чаргануудаа буулгацгаана. Унхиатай хөтчийн чарганд ганц ч төмөр хадаас байхгүй, бүх юмаа модон шаантгаар бэхэлж, хав загасны арьсаар хийсэн бөх сураар дор дор нь багласан байх бөгөөд тэр олон сур нь зуны наранд хатаж суларсан тул тайлж чангалахыг нь чангалах хэрэгтэй, заримыг нь бүр солино. Суртай ноцолдох дургүй зарим нь хэзээний алх тожигнуулан, зэвгэй хадаас шаан балбаж, зарим нь чарганыхаа нарийссан улыг сольж, зарим нь хуу зэвэрсэн төмөр зуухаа засах гэж оролдон, зарим нь хээгтсэн цаан хөнжлөө сэгсрэхгүйг хичээн, салхинд тавихаар аятайхан өлгөж байна. Хөнжил юмны арьсыг гадаа сэгсэрчих юм бол заавал тэнгэр задрааж шуурга тавиулна, гэтэл энэ баяртай сайхан өдөр шуурга хэнд хэрэгтэй билээ? Хөтөч нар өвлийн алсын аянд бэлтгэцгээж байгаа нь энэ!
Анчид хоёр хоногт багтаан шаардлагатай ангийн хэрэгслээ хүлээн авч, шуудайд хийж баглаж боочихоод одоо хөтөч нар бэлэн болохыг хүлээж байгаа ажээ. Ачаа юмаа эхлээд дөрвөн чарганд тарааж тэнцүүлэхээр бодож байтал Плечев төдөлгүй нэг хөсгийг нь авчихлаа.
— Та нарт гурван чарга болно, илүүг битгий аваарай, орхино шүү.
— Бид нар дөнгөж зайлшгүй шаардлагатай юмаа авсан юмсан! гэж Родников зөрөх гэж үзсэн боловч дарга сонсохыг ч хүсэхгүй,
— Хуримд явцгааж байгаа биш, та нарт гурав нь болоо гэж өөрийнхөөрөө зүтгэв.
— Чухамхүү хуримд явж байгаа биш учраас л тэр! Хуримд ганц чаргатай ч явж болно, бид нар чинь дөрвөн cap ажил хийхээр явж байна шүү дээ!
— Надад та хоёроос өөр хүн байхгүй юм уу?! хэмээн Плечев уурлаж,— Христофоровыг явуулах хэрэгтэй юу? Хэрэгтэй! Шумков бас хоёр чарга авчихсан, түүнээс гадна агнуурынхныг Иреть рүү хүргэж өгнө. Бо- лоо! Гүйцээ! Болоо! Нүглээс зайлцгааж үз, дахиад нэг чаргыг чинь авчихаагүй дээр явцгаа гэв.
Даргатай тохирсон дагуу хөтөч нар анчдыг Маяканд, Василий Ивановичийнд хүргэж өгөх ёстой. Анчид тэндээсээ хөллөгөөний арван дөрвөн цаа, таван чаргатай авч өөрснийхөө явдлаар цаашаа нүүх ёстой.
Хөтөч нар дараагийн өдөр буюу ням гаригт замдаа гарахаар амлажээ. Родников «Тэр бас сайн байна! Тэ- гэхлээр Стеша маргааш өдөржингөө гэртээ байна гэсэн үг, би хэзээ ч дайраад гарсан болох нь. Хэрэв даваа гаригт явсан бол ажил руу нь очих байлаа, тэгэх юм бол хүүхнүүд нүдээ хужирлаж, дараа нь янз бүрийн яриа хөөрөө гарна, миний хувьд ховч эмс ямар ч падгуй, гэтэл Стеша тэдэнтэй хамт ажиллах юм чинь» хэмээн сэтгэл хангалуун бодов.
Бүтэн сайн өдөр! Жавартай, тунгалаг өглөө. Сэтгэл баясах, түгших хосолно. Алс нүүхийн өмнө түүний сэт- гэл дандаа ингэдэг билээ.
Кодарчан олон охин нойтон хүүхэдтэйгээ хэнэггүй- хэн салах ёс гүйцэтгээд, ачааныхаа татлагыг бодон санан шалгаж, гасалж цовхчин буй нохдыг хэдийн чар- гандаа суугаад шилбүүрээрээ саатуулан буй хөтөч По- повын асуултад нэг юм хэлж байна. Нэг хөсөг нь цас хагалан зам гаргахаар хэдийн давхиж одсон аж. Тэгтэл ч Попов суу хэмээн гараараа дохилоо. Кодарчан чаргандаа суумагц Родников руу толгой дохив. Попов чарганы банзанд хөшсөн шилбүүрээ суга татахуйд чарга огцом хөдлөөд тундр лүү жирэлзүүлэн гулслаа.
Николай Дарья Степановнагийн даалгавраар Сте- ша Фроловаг дайрч нэг юм дамжуулах ёстой... хэмээн бүр өглөөгүүр Табаковт урьдчилан захисан ажээ. Таба- ков нохдоо тогтоосхийн, малилзтал инээмсэглэн Род- ников руу яаравчлан харж,
— За яаж байна, Николай, даалгавраа мартаагүй биз? Аль вэ, бушуулж үзээрэй, эс тэгвэл нэг мэдэхэд чинь хөрш бүсгүйг чинь аваад арилсан байх вий, одооны багачууд сэргэлэн шүү, алмайрч болохгүй! гэж өгүүлэв.
Нохой дахтай, нохой лоовуузтай, өвдөг давсан урт түрийтэй сөөхийтэй Табаковыг үлгэр домгийн хүн царай- тай баавгай гэлтэй.
Стеша гэртээ байж байв. Аяны маягаар хувцасла- сан Николайг үүдэнд орж ирэхийг үзмэгц бүсгүй гал тогооныхоо өрөөгөөр сандран миегнэж, сандлаа нааш цааш тавилан, зуухаа дөнгөж сая галлаад данх цэв хүйтэн байгаа ч гэсэн халуун цай уу гэж урилаа.
Гадаа цонхны тус газар хөллөсөн ноход зогсож ядан чанга чанга хуцалдав.
— Стеша, миний явах цаг болчихлоо гээд Николай хаалганы бариулыг атгаж,— Би шүргээд гарах гэж л орсон юм. Кодарчан аль хэдийн яваад өгсөн... гэв.
Стеша нүүрээ түүний өөдөөс эгцлэн, нүд рүү нь ширтэн харваас цаадах нь хараа буруулсангүйд бүсгүй ичих шиг болж доошоо тонгойв. Гэхдээ царайд нь баяр жаргал гэрэлтээд ирлээ...
— Гурван сарын таванд миний төрсөн өдөр болно. Чадвал хүрээд ирээрэй, би чамайг харна шүү хэмээн Стеша аяархан өгүүлэв.
— За Стеша, баярлалаа, би ирэхийг бодно... би заа- вал ирнэ гэж хэлчихээд гэнэтхэн бүсгүй рүү очиж, тэвэрч аваад уруул дээр нь чанга гэгч озмоор санагдав.— Стеша, баяртай, би заавал ирнэ гээд хаалгыг мөрөөрөө түлхэн, үүдний довжоон дээр ухасхийн гарч ирэв.
— Явцгаая! Хэй-хэй! Нухад минь, урагшаа! Ураг- шаа! хэмээн Табаков хөгжүүн хашгирч, ямар ч шаард- лагагүй байхад шилбүүрээ даллан эргүүлсэнд ноход нь боорлон хуцалдаад, өргөн цагаан гудамжаар хар эрчээрээ давхицгаалаа.
Николай найдаагүй ч гэсэн горьдсондоо болоод сэт- гэлээ хуурах санаатай санамсаргүй мэт эргэж харвал Стеша тун сая чарга эргэсэн булан дээр гараа даллан зогсож байв.
«Бас ч гэж гараад ирж шүү... энэ хар хүйтний байж байгааг, үгүйдээн хувцсаа өмсөх л дөө». Нэг бүлээхэн юм яг зүрх рүү нь тулж очоод зүрхийг нь зу- гуухан шахаад байх шиг санагдаад явчихлаа.
Табаков бас эргэж, бүсгүйг олж хараад түүн рүү шилбүүрээрээ далласнаа ичингүйрсэн нөхрөө тохойгоо- роо нударч,
— Сайхан хонгор шүү, тийм үү? Сайн эр минь, мэ- дээтэй л байгаарай, чамайг долоон уулсын цаана, газрын мухарт байж байх хооронд ямар нэг эр сүвээнд нь шигд- чихсэн байх вий дээ гээд тас тас хөхрөв. Гэтэл яг энэ үеэр чарга нь овсхийн донсолж хазайлаа.— Тах-тах! Тах-тах! Поть-поть!.. Ээ, Николай минь, чи ч одоо тай- гад очоод олзоо тоолохын оронд өдөр хоног тоолох болж байх шив... Поть-поть! Поть-поть! Нухад минь! Нухад минь! Урагшаа! Нээрэн, чи ч өдөр тоолоод са- лахгүй ээ, тэр лав шүү!
Родниковт өөрийгөө зөвтгөх буюу Табаковтой зөрөх дур байсангүй тул юу ч хэлсэнгүй. Тохиолдох ёстой юмыг тойрч гарахын арга байхгүй, хэнэггүй дүрээр буглан нуугдахын хэрэггүй, сэтгэлийн зоргоор, зүрхний дуудлагаар эрх дураараа аж төрвөл болох нь тэр, алдаж эндэх юм гарна, гэхдээ алдаа гэдэг чинь юу сан билээ? Энэ бол чарга донсолдог замын энхэл донхол, хунгар- ласан цас, гол нь шилбүүрээ алдахгүй, чаргаа хөмөр- чихгүй, зам чигээ алдахгүй байх л чухал, энэ л гол нь, бусад нь донсолгоо төдий... Гэтэл амьдрал гэдэг чинь энэ энгүй уудам цагаан тундр шиг аварга том эд. Түүний дундуур салхийг нь сөрөөд л явах хэрэгтэй, хайр сэтгэл ирсэн бол хайрла, гай зовлон таарсан бол гашууд, хэрэвзаяа амьдралд чинь донсолгоо ч байхгүй, хайр дурлал, баяр цэнгэл ч байхгүй бол энэ ямархан амьдрал байх вэ дээ?
— Поть-поть! Нухад минь! Поть-поть! Анчид бага гарын винтовын сум хэр олныг олсон бэ?
— Хоёр хоёр мянгатай.
— О-о! Харин хавхаа мартаагүй биз?
— Хавхаа ч базааж авсан.
— Ном яасан?
— Ваня ах минь, юуны түрүун номоо л авсан, ха- гас шуудай номтой!
— О-о! За тэгвэл болжээ, үйлс бүтнэ! Поть-поть! Поть- поть! Нухад минь! Хэй-хэй! Поповынхыг гүйцээрэй, гүйцээ- рэй! — Шилбүүрээр нэгэнтээ даллахад ноход дахиад жирэлзтэл давхилдаж, хөндөл модны завсраар цасан тоос хуйлран манарч, чарга хөсөг тундрийн зүг жийгүү- лэв. Тундр гэдэг ч уудам даа уудам, ажлынхаа амтанд хараахан ороогүй ноход удахгүй, тун удахгүй хурдаа хасаж хатирч эхэлнэ, тэгснээ улаан хэлээ унжуу- лаад шогшиж гарна, тэгээд орой болохын үес хөтчийн хашгирах, шилбүүрээ даллах битгий хэл гөрмел су- раар халуун оргитол тас ороолгохыг хүртэл эс тоон, хоолой нь сөөнгөтөн бахардаж, явуут дундаа цас үмхлэн чичирхийлсэн алхаагаар мөөжигнүүлэн зүтгэх вий.
Тундр уудам, ёстой уудам даа!..
Арван нэгдүгээр сарын хуучаар эрс дулааран тэнгэр тунаран цэнхэртэж цасан дээр, хаанаас гарч ирснийг бүү мэд, аалз үзэгдэх болов. Аалзнууд шүлс шигээ на- рийхан урт хөлөө зөөж ядан аль нэг зүгт зугуухан бэдэрнэ.
Родников явган суугаад санаанд нь орсон асуултууд- даа хариу олж цөхөн нэг аалзыг гайхшран ажиглав. Аалзнууд цасан дороос яаж гарч чадав? Яах гэж гарч, хаашаа мөлхөж байна? Энэ үед эд нар юм иддэг болов уу, иддэг бол энэ хувхай хоосон хүйтэн цасан дээрээс юу олох билээ? Гайхалтай сонин үзэгдэл. Ямар ч байсан учиртай л байгаа, гэвч Родников шилээ маажихаас өөр арга байсангүй. Харин нэг зүйлийг тэр мэднэ. Энэ үзэг- дэл бол атмосферийн даралттай холбоотой, аалзнууд ца- сан дээр гараад ирсэн байвал тэнгэр муухайрна гэсэн үг.
Кодарчан орой нь майхандаа хүрч ирэхдээ,
— Шуурга тавих нь дээ гэж хэлэв.


Top
   
PostPosted: Nov.09.14 4:12 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Их баярлалаа Ангарагаа, бараг өмнө нь уншсанаа мартсан байсан байна :mrgreen:

_________________
Төв


Top
   
PostPosted: Nov.09.14 11:50 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Jul.19.10 6:42 pm
Posts: 87
ashguidee bayarllaa Angaragaa. tsaash ni gyls oruulad bgarai.


Top
   
PostPosted: Nov.10.14 3:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3331
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Dahij unshixad sxan bna :hi:

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Nov.10.14 9:12 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.09.14 2:17 pm
Posts: 17
— Түлшээ арвихан шиг базааж авъя гэсэн санаа юу? хэмээн Родников таалаа.
— Мод ихээхэн хөрөөдөж авахгүй бол болохгүй гэж Кодарчан толгой дохив.
Харанхуйд модоо хөрөөдөж хагалан, майхны амны ой- ролцоо зэрэглэн хураалаа. Яндангийн утаа нүд хорсгон саад болохын зэрэгцээ газар луу мөлхөөд байхыг үзэхүл бас л агаарын даралт бага байгааг гэрчилж буй хэрэг.
Родников нойроос бүрэн сайн сэрж гүйцээгүй байх- даа л цас орж эхэлснийг мэдрэв. Тэрээр уутан хөн- жилдөө шургаад гагцхүү хамар нь ил хэвтэж байгаа билээ.
Хөнжлөө толгой дээрээсээ хуулалгүй нүдээ нээгээд түнэр харанхуйд чимээ чагнавал ер бусын нам гүм байлаа.
Үд дунд цас улам ширүүслээ. Хоёр анчин майхныхаа үүдийг ярчихаад аагтай халуун цай уух зуур гадаа болж байгаа юмыг гайхан харж сууцгаав. Николай тийм том ширхэгтэй цас одоо хүртэл үзээгүй байх. Цасны ширх- гийг сэмлэсэн хөвөнгийн тасархай гэлтэй, ширхэг нэг бүр нь наадмын өмсгөлтэй бүжгэн жүжгийн гоолиг бүсгүй шиг уян налархай, намбалаг тайван доошилсоор цасны гадаргыг хүрмэгц сая санаа амрах мэт хөнгөн сүүрс алдахуйд дэргэд нь дараа дараачийн ширхэг цасан сая живаагаараа ханьсан буух авай.
Николай «Спидолаа» асаасанд Вьетнамыг зэрлэг хэрцгий бөмбөгдөж байгаа тухай нэвтрүүлэгч ярьж бай- лаа.
«Уруудахад буруудах гэгчээр хэмээн Родников харам- сан бодолхийлэв.— Би энд цасны тухай эргэцүүлэн бай- хад орчлонгийн нэг газар өөр зовлонд нэрвэгдэж, хүн амьтныг шатдаг бөмбөгөөр галдаж байдаг байна... Ийм л байдаг байна шүү дээ, гэтэл бид хоёр энд цай уусан шиг сууж байдаг». Николай Кодарчан руу нүднийхээ булангаар харвал цаадах нь завилан сууж өтгөн сөрөв- гөр хөмсгөө цохон дээрээ нийлүүлэн зангидаад нэвтрүү- лэгчийн дууг анхааралтай чагнаж суух ажээ.
— Кодарчан, вьетнамчууд америкийн цэргийг нутгаа-

caa хөөж гаргаж чадах болов уу, үгүй болов уу, чи юу гэж бодож байна?
Кодарчан цочин оцосхийснээ хоёр хөмсөг нь духан дээрээ гарч,
— Чи миний санааг мэдчихлээ. Би яг энэ тухай бо- дож байсан юм... гэв.
— Тэгээд яана гэж бодож байна?
— Би ч ингэж л бодож байна. Америк үнэг шиг том, Вьетнам оготно шиг бүр жижигхэн. Гэхдээ дэлхийн бөм- бөрцгийн бүх улс Вьетнамыг өмөөрч дэмжих юм бол Вьетнам баавгай шиг том болно! Үнэг баавгай зогсож байгааг хармагц хулхи нь буугаад зугтчихна шүү дээ!
— Кодарчан, чи санаагаа их ойлгомжтой, тодорхой тайлбарлаж өглөө! хэмээн Родников түүнийг магтаад,— Ер нь чи дайны тухай юу гэж боддог вэ? Энэ юунд хэ- рэгтэй вэ? Яагаад дайн байдаг юм бэ? гэж асуув.
— Үүнийг би мэдэхгүй ээ гэж анчин толгой сэгс- рээд,— Би бодоод бодоод юу ч бодож олж чадаагүй! Ойлгохгүй юм! Ерөөсөө ойлгохгүй юм! Шал тэнэг хүн байдаг юм болов уу, аан? Яах гэж хүүхэд шуухдыг ална вэ? Яах гэж бөмбөг хаялж, тайгыг шатааж байна вэ? Шал тэнэг хүн байдаг юм болов уу, аан? Хүмүүс со- лиорч галзуураа юу? Чи юу гэж бодож байна? хэмээн угийн гудиггүй Кодарчан маань одоо бүр жигтэйхэн догдолж нударга зангидан хилэгнэж Родниковоос хариу шаардав.
Николай Кодарчаны ийм байхыг хэзээ ч үзээгүй бо- лохоор бүр балмагдаж орхив. «Би ч загатнасан газар нь маажчихжээ» хэмээн Родников гайхан бодлоо. Тэрээр энэхэн мөчийг хүртэл яагаад юм бэ, Кодарчанд иймэрхүү асуудлууд огт падгүй гэж итгэж байсан, тэгээд ч ингэт- лээ сүйд болно гэж саналгүй зүгээр л асуусан билээ. Умардын бөглүү тайгад үнсэнд хаясан шалз шиг өөрий- гөө яая гэж яваа анчин хүнд зүс барааг нь ч харж яваа- гүй алс холын вьетнамчуудын явдал ямар хамаа байх билээ гэж санагдмаарсан, гэтэл тиймгүй байхыг бодоход нэг хүн, хүмүүн төрөлхтөн хоёрын хооронд нүднээ эс үзэгдэх улаан голын холбоо байгаа хэрэг! Тэгээд бодохоор ийм олон гол байдаг хэрэг, хэдийгээр хоо- рондоо орооцолдож, энд тэнд бишгүй тасарсан ч гэ- сэн ямар ч атугай байгаа хэрэг, байхгүй байхын учир- гүй!
Кодарчан хариу хүлээсээр бөгөөд Родников юу гэж
хариулахаа эс мэдэх тул Дарья Степановнагийн үгээр будаа идэж,
— Кодарчан, миний бодлоор бол дайн өдөөж байгаа бүх хүнийг хуу цуглуулаад шоронд хийчих хэрэгтэй, тэ- гээд л дайн байхгүй болох биш үү гэж хэлчихээд ийм гэнэн юм хэлсэндээ хямсайн жуумалзав. Гэтэл энэ санаа Кодарчаны сэтгэлд үнэхээр нийцэж, мань хүн толгой дохин тэр даруй тайвшраад аягатай хөрсөн цайгаа бу- шуухан ууж гарлаа. Харин Николай сайны гэгээ, муугийн хор гэж юу болох тухай бодож хэвтэв. Сайн муу хоёр бие биедээ бууж өгнө гэж хэзээ ч байхгүй. Муу юмыг өөг- шүүлдэг төдийгүй, хараагүй царай гаргадаг, эсвэл дун- дыг баримтлахыг оролддог аливаа хүн муу юм идэвхжин газар авахад тус хүргэнэ. Хоосон цэцэрхэгч хүмүүс сайн муу хоёрын завсраас эвлэрэл олох гэж хайж байх хоо- ронд муу юм энэрэл үгүй гараараа гай түйтгэрийн аюулт үрийг газар дэлхийгээр тарин түгээж байдаг учир сайны талд орсон ч гэсэн үл тэмцэгч аливаа этгээдийг тэ- рээр муу юмыг үржүулэгч, өөгшүүлэгч гэж тооцдог би- лээ. Муу сайн хоёрын зааг хаанаас эхлэх вэ? гэж түүнээс асуух юм бол мэдэхгуй, хэн ч мэдэхгүй гэж хариулна. Яагаад гэвэл тэр заагийг хэн ч алдаа мадаггүй, тов тодорхой ялгаж салгаж чадахгүй, тэгэх эрх ч байх- гүй, гэхдээ уй гашуу, уйлаан майлаан байгаа газарт, хүн үнэнийг хэлнэ гэж айгаад амыг нь таглаж байдаг газарт, бусдын зовлонг хэнэггүй харж байдаг, хүний нэр төрийг гишгэлэн гутааж, хүнийг боолчилж байдаг газарт, хү- нийг ядуу, дорой хэмээн алж байдаг газарт муу юмны үүр бий гэдэг нь гарцаагүй мэдэгдэж байгаа зүйл гэж хариулна.
Шөнөжин тайгын дээгүүр салхи шуугиж, майхны бэрзээнт рүү цас зөөлөн шавхуурдаж хонолоо. Үурээр салхи намдав.
Николай Кодарчаныг сэрээхгүйг хичээн зуухандаа сэмээрхэн галлаад майхнаас гарав. Гадаа жавартай нам гүм ажээ. Хөлийн дор цас бүдэгхэн гялалзаж, ой тайга хүрээлэн цийлийнэ. Дорно зүгт гэгээ хаяарсан тэнгэрийн мандалд ягаан сэжүүртэй орог хөх үүлс өмнийг зорин нүүх нь тэртээ хурмастад нүсэр том памбагар хөшиг ярагдан нээгдэх лүгээ агаад тэр л хөшигний цаанаас одоо хэр бараалан буй эх газрын зулай дээгүүр аугаа их ид шидийн гайхамшиг бүрэлдэх ёстой, тийнхүү бү- рэлдэхээр зэхэн байгаа нь шинэ өдөр мэндлэх гэж буй нь тэр болой.
Николай энэ өглөө мунгинаж байгаад Кодарчанаас хожуу гадагшаа гарав. Үүр хэдийн цайжээ. Сүүлийн хэд хоног яггүй хүйтэн байсан, өнөөдөр бүр ч гойд жавар- лаж байв. Тэрээр хамраа хөлдөөхөөс болгоомжилж, нүү- рээ байн байн нударгаараа таглаж явах тул үүнээс болж хөмсөг, малгайнх нь саравч дорхноо цантчихлаа. Цанын бэхэлгээний сур чихэнд чийртэй хяхарч, хөлдүү нуранги цас цанын уланд бүрсгэр цаас шиг шажигнана. Ангал хавцлын ам, бэлчрээр нэг энд, нэг тэнд тошингийн мөс пид падхийн битүү цуурайтан хагар тусаж ойн дотор жа- варт цохиулсан мод галд хийсэн мөчир лүгээ адил тас нясхийж, голын дээгүүр, өрх цоорхой хар харзны дээгүүр битүү цагаан манан хөшиглөн хөвсийнө.
Тэрээр дөчөөд минут шуурхайлан явсны эцэст хэрэм- ний өчигдөр оройн мөртэй тааралдав. Тэр мөр дунд хэрд нь дугуй хурил харагдах нэг хар мод руу очсон байх аж. Мод руу дөхөж очоод таягаараа тогшсонд тэр даруй ар араасаа гурван хэрэм ухасхийн гарч ирлээ. Гурван су- маар бүгдийг азтай унагаж аваад өдөр ийнхүү олзтой эхэлж буйд баярлаж, энэтээ талаасаа шигүү ойтой голын нөгөө тал руу гарахаар шийдэв.
Голын эрэг тэр хавьдаа нэлээд эгц байсан боловч мань хүн зоригтой таягдан, ташууг даган жирийлгэсээр нэг нигүүрсийн бутыг золтой л дайрчихсангүй. Арай ядан биеэ тэнцүүлж тогтоод мөс рүү гулган ортол тэрхэн хоромд дор нь тасхийх чимээ сонсдон жигтэйхэн цул хүйтэн юм руу палхийгээд орчих нь тэр. Нүдний өмнө давирхай шиг тунарсан хар ус, бутарсан цагаан цас, мөсний хурц ирмэг энэ тэр жирэлзэн үзэгдэх шиг. Хо- ромхон зуур тэр хурц ирмэгээс барьж аваад нэгэнтээ ухасхийж, хүчлэн зүтгээд доороос нь хөндийрч буй хэсэг мөсөн дээр цээжээрээ тэгнэн, бургилсан эргүулэг рүү чангааж байгаа цэвдэг хар хүчийг эсэргүүцэн солгой гараа урагш сарвайж, эцсийн мөчид нигүүрсийн бутны уг- наас лавтай гэгч шүүрч авч амжлаа. Гэвч нэгэн аюум- шигт муухай хүч түүнийг хайр найргүй доош нь чангааж, тун сая цээжээрээ тэгнэж авсан нөгөө мөс муу ёрлон хажигнаад ус руу далд орж, баруун гар нь усан дотор тулгуур хайн хий тэмтчинэ... Нигүүрсийн бут чичигнэн тахийж гар нь алгуурхан сулран хэдийн цээжээр татсан ус хоолой руу ахин шуугин бургилна.
ЭЭ...
«Ингээд дууслаа гэж үү?» Мань эр тусламж хайн бархирах гэсэн боловч хэн ч, үнэхээр хэн ч түүнийг сонсохгүй учраас тэвчин амаа барилаа. Хор шар нь буцлан
улайран хүчилсэнд хоолой хүжигнэв. «Ингээд төгсдөг байжээ! Яасан олхиогүй...»
Толгойд олон тасархай дүрс зураг ер бусын түргэн тов тодхон жирэлзэн өнгөрснөө гэнэтхэн бүх юм зогсож ээжийнх нь харамссан үрчгэр царай тодорсноо, тэр нь ч бас хөвөн одож, цоргисон хар нүд харагдлаа. Сарны туяа туссан тэр нүд «Би чамайг төрсөн өдрөөрөө урьж байна... Би чамайг урьж байна, чамайг урьж байна...» хэмээн дуудах ажээ.
Нигүүрсийн бут таталдан чичигнэж, хүйтэн ус хоолой шахаж эрүү рүү нь бургилна. Николай толгойгоо гэ- дийхээрээ гэдийж, шүдээ зуун ер бусын их хүч гарган тугалган гулууз шиг даагдахгүй байгаа баруун гараа уснаас гаргаж толгой дээрээ өргөөд бут руу ойртуулснаа бээлийтэй гар нь тэр чигээрээ мөстсөнийг үзэж, эцсийн- хээ зоригийг шавхан байж мөчрийн завсраар бээлийгээ шург-уулж байгаад салгаж хаясны дараа л сая нэг юм, бараг шувтарчихаж байгаа зүүн гарынхаа доогуурх мөч- рөөс баруун гараараа тас зуурч авлаа.
«Худлаа! Яасан ч, яасан ч балрахгүй!..»
Одоо хүч нь барагдаж гар нь хөшчихөөгүй байгаа дээр эцсийн удаа нэгэнтээ улайран зүтгэх хэрэгтэй, гэх- дээ ингэхийн өмнө цанаасаа салах хэрэгтэй, усны урсгал энэ хоёр цаныг онгоцны дарвуул шиг алгадаж, бургил- сан хар эргүүлэг рүү доош нь чангаагаад байгаа байх нь. Тэрээр баруун хөлөө бэхэлгээнээс нь аятайхан эр- гүүллээ.
«Зүйтэй, сайн байна, дахиад жаахан, яг зүйтэй, тай- ван тайван...»
Мултарсан цана тэр дороо хөвөн гарч ирснээ мөсөн доогуур урсан арилав. Шууд хөнгөрөөд явчихлаа. Баруун гарын хуруу мэдээ алдан хүч нь суларч байх тул түүнд дэм үзүүлэх гэж зүүн гарынхаа бээлийг бушуухан сал- гаж хаяад тийнхүү хоёр гар лавтай барьцтай болов. Зүүн хөлийнх нь цана эргэчихсэн байсан боловч баруун хөлөө- рөө элбэж яаж ийж байгаад мөн түүнээс салж амжлаа. Одоо дээшилнэ! Тэрээр хөлдөө тулгуур хайн усан дотуур нааш цааш тэмтэрч үзсэн боловч тулах юм юу ч байсан- гүй, гагцхүү гарынхаа хүчинд найдахаас өөр аргагүй бо- лов. «Энэ бут л тэсээсэй, битгий л хугарчихаасай би- лээ...»
Тэрээр гараараа алгуурхан татаж бут руу дээшилсэнд бут гулзайсан боловч хугарсангүй. Өвдгөөрөө мөсний ир- мэг дээр тулахын тулд биеэ уснаас одоо мухар сөөм хэртэй л дээш нь гаргах үлджээ. «Битгий л хугарчихаа- сай билээ!» Болгоомжтойхон дахиад чангаан өндийлөө. Бутны үндсээр нэг юм шажигнав... «Дахиад өчүүхэн төдий шүү! Битгий л хугарчихаасай билээ! Бурхан өр- шөө!»
За одоо ч мөсний ирмэг дээр хөлөө тавьж болох нь шиг байна. Баруун хөлөө аятайхан өргөж, өвдгөө мөс- ний ирмэг дээр гаргаад, хэр зэрэг бөхийг нь шалгаж дарж үзвэл мөс тэсэж байна. Одоо эцсийн удаа хамаг хүчээ хурааж байгаад ганцхан зүтгэж гараа хагасхан метр хэртэй сунгаад дараачийн бутны угнаас зуурч авах хэрэгтэй. Бушуухан бушуухан!.. Одоохондоо хуруугаа атгаж тэнийлгэн чадаж байна...
Хүчээ хурааж байгаад дараачийн бут руу ганцхан ухасхийн зүтгэж түүнээс барьж аваад нойтон биеэ эр- гийн цас руу гарган хөнтөрч жижигхэн довцог руу мөлх- лөө. Дээр нь гарч ирээд хөл дээрээ босож бургилан буй усны өрх рүү хэсэг зуур илбэдүүлсэн мэт харж зогсох- доо юу болох байсныг бодвоос хожимдсон айдас эзэм- дэн авав...
Гэвч энэ бодол хоромхон төдий үргэлжилсэн бөгөөд жаварт гарынх нь хуруу часхийн хатгаж өвдмөгц мань хүн овсхийн цочоод аюул өнгөрөх нь битгий хэл гол тэмцэл хүлээж байгааг ойлгов. Дахиад нэгэн хором хэр- тэй урхинд орсон амьтан шиг самгардан цөхөрч зогссо- ноо хуруу нь дахин часхийн хатгамагц сая сэргэж, одоо чухам яах ёстой учраа оллоо. Үүрч явсан бага гарын винтовоо мулталж хаяад цасан дээр унаж нааш цааш холбирон, чарганы ноход шиг ар талаараа хөрвөөж га- рав. Хөндлөнгөөс харвал солиорсон хүн шиг санагдаж болохоор авч ингэхээс өөр аргагүй. Хувцас нь шал ной- тон тул цас түүний хагас чийгийг шингээж авахын гад- на одоо маш чухал хэрэгтэй хамгаалалтын мөсөн бүр- хүүл хувцсанд тогтоно.
Тэрээр цасанд хөрвөөснийхөө дараа хөлдчихөө шах- сан улаан гараа цасаар түргэн түргэн улайтал үрж, сая халуун оргин өвдөж эхэлмэгц үрэхээ больж, арай бүрэн нэвт нороогүй хүзүүнийхээ ороолтыг тайлж аваад баруун гарынхаа бугуйг бушуухан боосонд болхидуухан бээлийр- хүү юм болов. Зүүн гарынх нь бээлий бутны дэргэд хэвтэнэ. Түүнийг бууныхаа голоор болгоомжтой татаж авлаа. «Одоо гүйх хэрэгтэй. Гүйх!»
Тэгээд мань хүн гүйж эхэллээ. Гэхдээ байдаг хүчээрээ түргэн харайлгасангүй, хүчээ гамнан тооцож холын
зайн тамирчин гүйдлээ эхэлж байгаа мэт зугуухан шогшуулав. Харин холын зайн тамирчин тэмцээнээс гарч болдгийн гадна замдаа халуун какао ханатал ууж болно, бас хөлөрсөн биеэ цэвэрхэн хуурай алчуураар арчиж болно... Гэтэл энд бол хөлдүү хувцсанд таг баригдсан бие хүйтэнд алгуурхан хөшиж байх тул энд тэмцээнээс гарч болохгүй, хэрхэвч болохгүй. Энэ замын нөгөө үзүүрт түүнийг хоёр эмэгтэй хүлээж байгаа. Ати- раатай хөгшин ээж, нөгөө гоё залуухан Стеша хоёр. Бүсгүй түүнийг хүлээн хүлээн суугаа...
Энэ зам, энэ хараал идсэн цас хоёрын аль алинд нь эцэс төгсгөл байхгүй. Гэхдээ мань хүн амьд байх болно, аж төрөх болно! Гагцхүү ойчихгүй л юмсан! Цанынхаа энэ мөрөөс л төөрчихгүй юмсан, төөрчих л юм бол хэн ч түүнийг хүлээгээгүй хоосон хүйтэн цагаан орчлонгоос өөр газар очихгүй. Үүрдийн амгалан байдал л хүлээж байгаа... Амсхийх юмсан, амсхийх... Нүд нь аль хэдийн суузнаад амсхийчих газар хайж байна. Бие нь амрахыг шаардан, гүйхийн арга алга, амрах хэрэгтэй... «Амарч хэрхэвч болохгүй! Урагшаа! Зогсвол — үхэл! Чи амьдрах болно!»
Өөрт нь эхнийх шигээ гүйсээр яваа мэт санагдавч мань хүн аль хэдийн тэнгисийн гүнд яваа усчин шиг чичигнэн ухас ухасхийн дайвлах төдий яваа билээ. Хөлдсөн хувцас хөдөлгөөнийг нь барьчихаад байгааг ойлгомогц зогсосхийн, хуйндаа наалдаж хөлдсөн хутгаа арайхийн сугалаад, хөвөнтэй хүрэмнийхээ хоёр суга, то- хойгоор хэсэг газар ярж, дараа нь өвдгөн тус газраа өмдөө хоёр газар ярж эсгэв. Явахад амар болсон ч улам даарч эхэллээ. Хайрсан жавар хамаг биеийг нь улам улам чангалан атгаж, тоо томшгүй олон хурц өргөс нэг энд, нэг тэнд арьс руу хатгах мэт. Тэрээр биеэ чагнан «Энэ сайн хэрэг. Өвдөхөө мэдэрч байна, энэ сайн хэрэг» хэмээн баярлан бодно.
Өвдөхөө мэдэж байна, төмөр шиг болчихсон хувцас- ны хатуу хүйтэн нугачааг бүх арьсаараа мэдэрч байна, урдах цанынхаа мөр, ой мод, голын дээрх хүйтэн манан, уулсын цагаан тэргүүн дээрх улаан нар энэ тэрийг тод- хон харж байна. Гэвч алхаа нь дэндүү удаашран хүч нь шавхагдаж зүрхний нь цохио өөрт сонсдон уруулаас нь хөлсний давс амтагдана.
— Амьдрах л болно! Заавал! хэмээн тэрээр хэн нэгэн- тэй маргах мэт өөртөө шазуур зуун үглэж, сэтгэлгүй цэвдэг орчлон руу биеэ чангаан зүтгэсээр. Тэг тэгсээр хоёр хөл нь ширмэн дөнгө шиг даагдахаа больж, хөлөө зеөж тавих хүчгүй боллоо. Мань хүн үүнээс айхдаа га- зар унаж дөрвөн хөллөөд, үлдэн хөөж буй нэгэн аюулт амьтнаас зугтан зайлах гэсэн мэт яарч сандран мөлхлөө.
— Үгүй ээ, би хүрнэ, үгүй, хүр-нэ-ээ хэмээн цөхрөн шивнэж, цанын мөреер араатан шиг дөрвөн хөллөн зүт- гэнэ.
Эцэст нь дөрвөн хөллөөд ч явж чадахаа больмогц царцсан цас руу байн байн нүүрээрээ мөргөн, цанын энэ өргөн цагаан мөрөөс өөр юу ч үзэхгүй хэвлээрээ мөл- хөж гарав.
— Үгүй ээ, хүрнэ, хүр-нэ-ээ... хэмээн дахин дахин шазуур зууна.
Цанын мөр цааны мөрөн дээгүүр хөндлөн гарсан тааралдахад мань хүн майхан энүүхэнд байгааг ойлгож толгой бараг даагдахгүй байгаа учир хүчээ гамнан тон- гойсон чигээрээ урагшлан мөлхөв. Кодарчан майхны яс мод хийх сургааг цавчиж байсан, тэгээд энэ зам дээр хар модны мөчрийн хугархайнууд, шилмүүс, сүхээр цавчсан холтос энэ тэр байна. Үнсний үнэр бас улайсгасан төмрийн үнэр ханхийгээд явчихлаа. «Хүрнэ, хүрнэ...»
За тэр дээ, цасан дээр өнгө алагласан хударга, чар- ганы ул, хэлхээтэй хэдэн хавх энэ тэр хэвтэж байна, тэрүүхэн өмнө нь баахан зомгол шаргалтан, хажууд нь хагалсан түлээ, дутуу хөрөөдөөд сүх зоогоод орхичих- сон хар модны тайрдас харагдана, түүнээс майхны ам хүртэл гуравхан алхам газар байгаа. «Хүрнэ-ээ-ээ...»
Гэтэл майхны үүдийг бин битүүлж уячихаад, хормой- гоор нь том хагадсаар даруулжээ. Майхны үүдээ нээх чадалгүй байв. Тэрээр хагадсыг арайхийн зайлуулж майхны хормойг сөхөсхийн толгойгоо шургуулаад дотог- шоо мелхлөө. Авралт майхан, авралт зуух руу ийнхүү мөлхөх нь тэр. Зуухыг бушуухан галлах... гагцхүү гал л аварна...
Зуухны өмнө нэг үзүүрийг нь арзайлган зорсон «ту- раки будул», нарийхан цуулсан зомгол, жиргэсэн түлээ энэ тэр хув хуурай сайхан зэрэглээтэй, дээр нь шүдэнз тавиастай байна. Зуухны дэргэд галлах хуурай мод бэлтгэж орхидог нь анчдын заншил билээ. Родников ч бу- сад анчин, малчны адил ингэж орхидог болсон. Өнөө- дөр өглөө мөн тураки будул хийсэн, гэхдээ алба өнгө- рөөх буюу заншил дагаж л ингэсэн ажээ...
Гар боосон ороолтоо шүдээрээ урж тасдаж салгаад, тармуурын шүд шиг эвлэхээ байсан хуруугаараа хайрцагтай
шүдэнзийг авч хажуу тийш нь тавиад хэвтээ чи- гээрээ зуухандаа эхлээд бүдүүвтэр хагалсан хоёр түлээ дүй муутай түлхэн хийж, хоорондуур нь цавчдас зулах маягтай хийж, Дээр нь нарийхан цуулдаснууд тавьж, түүнийхээ дээрээс хагалсан түлээ зэрэглэв. Болох нь тэр! Одоо ингээд асааж болно. Гэтэл хөшчихсөн хуруугаар шүдэнзний хайрцаг онгойлгоно гэдэг бэлэнгүй хэрэг. Чу- хам энэ шүдэнзэнд л түүний хамаг амьдрал даатгаастай гэсэн үг, хэрэв шүдэнзээ асааж чадахгүй бол бүх юм үүгээр дуусаж мэднэ...
Шүдтэйгээ элбэж байгаад хайрцгийг түлхсэнд шүдэнз бутран унав. Гэхдээ ингэлээ гээд муу юм байхгүй. Нө- гөө шүдэнзнүүд чинь энэ нүдний өмнө хэвтэж байна. Тэ- рээр хэсэг шүдэнзийг арайхийн бөөнөөр нь хавчиж барьж авахчаан болов. Заримынх нь толгой нөгөө тийшээ харсан байна, гэхдээ энэ бол бага хэрэг, одоо гол нь ганцхан ч болохноо шүдэнз л авалцаасай билээ. Нөгөө багц шудэнзээ хавируул дээр алгуурхан зурав. Шүдэнз асах битгий хэл хоёр нь ойччихлоо. Үлдсэн хэдийг нь чангахан хавчиж байгаад дахин зурав. Түлэгдсэн хүх- рийн амь аврах үнэр ханхийн хамар цоргих нь тэр. Энэ чичигнэсэн галыг цуулдас руу бушуухан хүргэх минь! Тэрээр гологнож чичигнэсэн хөөрхий дөлийг цуулдас руу болгоомжтой ойртуулан хүргэсэнд хоромхон зуур дүрсхийн аслаа. «Ээх, ямар сайхан юм бэ!» Хэн ингэж ярьдагсан билээ дээ? Өө тийм, Акулина эмээ л ингэж ярьдаг шүү дээ, энэ чинь түүний үг, яруу сайхан үг, ид шидтэй, аз хийморьтой үг!
Гал хөгжин тас нясхийн авалцаж байна! Одоо заяа нь унтрахгүй...
Тэрээр амыг нь таглаад, одоо хэр хүйтэн байгаа зуухан дээр гараа тавилаа. Гэвч гөлмөн төмрөөр хийс- нийг хэлэх үү, түлээ нь илчтэй хуурай хар модыг ч хэлэх үү, зуух дорхноо халчихна. Үнэхээр ч юу юугүй халж, уур савсаад, улайссан төмөр ханхлан халуун дүүгээд ирлээ. Гарын алга хайрагдах нь мэдэгдэж өвдөж байна. Энэ сайн хэрэг, маш сайн хэрэг! Гараа улайсаж буй төм- рөөс салгаад нэлээд зайдуухнаас ээж, аятайхан үрж гар- лаа. Төдөлгүй хуруунууд нь гэсэж мэдээ орсон боловч хуруу болгоны хумсан доогуур зүү шаачихсан мэт жиг- тэйхэн час часхийн яая даа гэмээр янгинан өвдөж байна. Гэвч мань хүн инээх гэж оролдож үзлээ.
«Зүгээр, зүгээр, энэ сайн хэрэг, маш сайн хэрэг хэ- мээн баярлаж бодов.— Гар бүтэн байна, хөл маань яа- сан бол? Байгаа нь мэдэгдэж байна, тэгэхлээр бушуухан тайчаад үрэх хэрэгтэй».
Тэрээр хөрвөөж гэдэргээ хараад, хутгаа суга татан, энгэрийнхээ мөсийг товчоо дагуулан цохиж унагаахаар оролдлоо. Мөсийг нь унагаасны дараа товчнуудаа ог- толж хаяад хөлдүү хүрэмнээсээ салав. Түүнийгээ түлхэж зайлуулаад, мөс шажигнан буй хөлдүү ноосон цамцаа мэдээтэй огтлон ярж, нойтон дотуур цамцаа тайлж хаяс- ны дараа өмд, гутлынхаа шагайд хөлдсөн мөсийг хагал- сан түлээгээр цохилж гарав.
Майханд дулаан орж буйг мань хүн хүрэмний мөс хайлж байгааг хараад мэдсэн боловч бие нь одоохондоо дулааныг мэдрэхгүй, тун сая хага ташсан хүйтэн уснаас гарч ирсэн мэт дагжин байна. Гутлынхаа шагайн мөсийг цохиж унагаагаад оосрыг нь тас тас огтолж, модон хуй- наас гарах мэт өмднөөсөө сугарч гарлаа. Тэр юмнуудаа майхны үүд рүү түлхчихээд нойтон шуудгаа хүртэл тайлж хаяад хөлөө сонжиж харсанд цав цайчихсан байх бөгөөд хуруугаа хөдөлгөж үзвэл хөдлөх төдийтэй байсанд мань эр даруй тайвшрав. Хүзүүнийхээ ороолтыг шүүрч аваад, хоёр хөлөө ээлжлэн байдгаараа үрж гарав. Дараа нь үнэртэй ус гэнэтхэн санаанд нь орж, аажимдаа мэдээ орж буй хөлөө үнэртэй усаар үрлээ.
Ийнхүү үрэх нь ер бусын хэцүү ажээ. Нүүрнээс нь хөлс асгарах хэрнээ хамаг бие нь дагжин чичирч агаар дутагдан бахардлаа. Тэгтэл ч зүүн хөл нь яльгүй бүлээ- цэн өвчин орж мэдээ орох янзтай болмогц түүнийгээ орхизнов. Гэтэл баруун нь мэдээгүй хэвээрээ. Мань эр үе үе үнэртэй ус асган улам шазуур зуун байдаг хү- чээрээ үрлээ. Тэг тэгсээр улаан туяа сууж, хуруунууд нь чимчигнэн жирэлзээд тэгтэл ч хоёр хөл рүү өч төчнөөн зүү шивсэн мэт тэсэхүйеэ бэрх янгинан өвдлөө! Ээ дээ, хөөрхийс минь, амилаад ирлээ шүү, амилаад ирлээ!
Үлдсэн үнэртэй усаа мөр хэнхдэг рүүгээ асгаж, гар хүрэх газар бүхнээ чадах чинээгээрээ үрээд, уутан хөн- жилдөө шурган орж, гар хөл нь шээс алдам янгинан буйг чимээгүй чагнан хэвтэхдээ бие нь тамын зовлон эдлэн байвч сэтгэл нь магнай хагарам баяраар бялхаж байжээ!
Кодарчан орой болж байхад ирэв. Майхнаас хагас километр хэртэй газар Родниковын мөлхөж эхэлсэн мөр- тэй тааралдаж муу юмны сэжиг аваад тэр даруй май- хан руугаа яаравчлан гүйжээ. Яндангаас утаа гарахгүй байсан учир бүр ч сандарчихсан аж. «Гай! Гай тохиолд- жээ!» Майхандаа орж лаагаа асаагаад, туйлын аймаар
юм үзнэ хэмээн бодсоор хөнжлийг нээвэл Родников нам унтаж байв. Сая санаа амран сүүрс алдаад зуухаа гал- лаж, цай чаначихаад Родниковт хуурай хувцас авчирч жаврыг нь гаргахаар тарааж өлгөөд, хагас литрийн шил- тэй галууны тос мөн авчирч галаас зайдуухан тавиад унтаж байгаа нөхрөө аятайхан сэрээж эхлэв.
Кодарчан маргааш нь явж харз руу хатгаад хөлдчих- сөн өрөөсөн цаныг нь олж ирэв. Мөн бага гарын буу, хэсэг мөс хоёр авчирсанд тэр мөс нь гэсээд дот- роос нь бээлий гарчээ. Гурван хэрмийг нь ч бас олж иржээ. Тийнхуү тэр өдрийн гарз гагцхүү өрөөсөн цана болов.
Кодарчан үд дунд гол руу яваад хоёр цаг орчмын дараа тэндээс цана хийх зорилгоор улиангарын том цуул- дас авчирчээ. Николай,
— Биеэ зүгээр болохоор би өөрөө хийчихнэ, чи цагаа дэмий үрээд яах вэ, баригдаж байгаа дээр нь булгаа барь гэж цана хийхийг болиулах гэж оролдов.
Гэтэл ярьдаг юм биш! Кодарчан үнэн санаанаасаа уурлажээ.
Николай хөнжлөөсөө гаралгүй, хүрэмнийхээ товчийг хадаж, ноосон цамц, дотуур цамцаа оёж аваад ном ун- ших гэж оролдсон боловч хоёр хөлийн нь арьс далбай- тал хуурч жигтэйхэн өвдөх тул номоо орхив.
Нэгдүгээр сарын 20.
Ээ, чөтгөр чамайг! Би уржигдар живчихээгүй маань хэчнээн сайхан хэрэг вэ! Нэгдүгээрт, амьдрал гэдэг ёстой гоё зүйл юм. Хоёрдугаарт, үхсэн бол хөндлөнгийн хүмүүст баахан төвөг удах байлаа. Кодарчаны ангийн ажлыг бүр баллах байсан, мань эр хүн амьтан руу яаралтай явах ёстой, дараа нь хэрэг болсон газар зас- гийн төлөөлөгч ямар нэгэн хүнийг авчрах ёстой болох шүү дээ. Тэгээд намайг мөсөн доогуураас хайх байсан. Олсон хойноо чарганд ачаад буцааж тээх байсан. Тайга, тундр дундуур талийгаачийн хөлдүү цогцос тээнэ гэдэг тийм ч аятай ажил биш! За, түүний дараа мөрдлөг эхэлнэ. Юу болсон, яасан, ангийн үснээс болоод Кодар- чан живүүлчихсэн юм биш биз гэхчлэн олон асуулт гар- на. Гэтэл өөр нэг хэдэн хүн надад оршуулах газар ухна, газар одоо тас хөлдүү байгаа, тэгээд ч оршуулахад хүй- тэн гэж учиргүй байх болно. Ингээд бодоход живчихсэн бол хэчнээн ажил тарих байв даа! Ээжийн уй гашуугийн тухай бол ярих ч юм алга. Гэвч энэ бүхэн зөвхөн гүн ухаан юм даа, мэдээж.
Маргааш голоо уруудан, Дулакан булгийн адаг хүр- тэл нүүж, тэндээс хандгай авлана, тэгэхгүй бол арваад хоног махгүй амь зууцгааж байна, ганц гамбираар ч хол явахгүйдэг ээ.
Тайга түгшүүртэй хүүгж, гоморхон гасалж, хүчир- хэг модос бургасны бут шиг найган ганхаад хоёр дахь өдрөө нүүр нүдгүй шуурга тавьж байна.
Родников бохирч суугаад үүргэвчиндээ хэрэм, бул- ганы арьсаа яаравчлан чихнэ. Үүргэвчээ ангийн үсээр дүүртэл чихэж амыг нь даруулж оломлоод, цааны арьсан дэвсгэр дээр сууж, баяр ёслолоор өмсөхөөр гамнаж бай- сан өнгө өнгийн өлбөн хээлэн шигтгэсэн шинэхэн сөөхий гутлаа хөнжлийнхөө дороос гарган гутлаа солих юм болов.
Салхины аясаар майхан үе үе чичигнэн, бөөгийн хэц шиг даржигнана.
Кодарчан зэмлэнгүй толгой сэгсрэн,
— Ай-ай-яй! Ингэхэд яасан хүчтэй шуурга вэ! Чи хаашаа явах юм бэ! Max байна, түлээ байна, май- ханд дулаахан байна. Цайгаа ууцгаая, махаа идэцгээе, жаахан жаахан унтацгаая, тэгж байтал шуурга нам- дана, тэгэхлээр л явах биз гэв.
— Үгүй, Кодарчан, би хүлээж чадахгүй, өнөөдөр төвд байх ёстой. Заавал байх ёстой. Ойлгож байна уу?
Кодарчан түүнийг эс ойлгох тул буруушаан толгой сэгсэрсэн хэвээр.
— Ийм шуурганаар тундр лүү явж болохгүй, маш муу! Тундр одоо жигтэйхэн өтгөн манан л гэсэн үг. Хаашаа явахыгаа чи ерөөсөө ойлгохгүй, эргэн тойрон цас, эргэн тойрон хоосон зай байгаа, түлээ мод байхгүй учраас гал түлэх аргагүй, хүч чинь барагдвал цасан дээр ойчоод л хөлдчихнө шүү дээ хэмээн Кодарчан энгийн бөгөөд итгэлтэй өгүүлсэнд Родников өөрийн эрх- гүй агзганан, цээж рүү нь хүйтэн оргижээ.
Гэвч хүчирхэг том гараа Кодарчаны турьгүй мөрөн дээр дотночлон тавиад,
— Кодарчан, чиний хэлдэг зүйтэй ээ, ухаангүй зүт- гэвэл муу хэрэг, гэхдээ би бол үхэх гээгүй байна. Та нартай цуг байсан хэдэн жилд та нар надад юухан хээхэн сургасан шүү. Шуурга хүчтэй шуурч байна, гэхдээтөв орж болно. Ямар зуун километр газар биш, дөнгөж дөчхөн юм чинь... хэмээн эрсхэн өгүүлж гараа мөрөн дээрээс нь авснаа,— Би төвд байх ёстой юм. Заавал байх ёстой! гэж зөрүүдлэв.
Кодарчан хүрэл духаа үрчлээтүүлэн сахлаг сэрэвгэр хөмсгөө цохон дээрээ овооруулан бодолхийлж, саяынхаа сонссоныг ойлгох гэж оролдсон боловч хараахан юу ч ойлгож чадсангүй бололтой,
— Николай, чи талийгаач болно. Чамайг би яаж тогтоох вэ? гэж эргэлзэх юмгүй харамсан өгуүлэв.
— Кодарчан, бүү санаа зов. Талийгаач болох хүн гарахгүй. Намайг амьдаар минь хүлээж байгаа!
Тэрээр үүргэвчээ чирэн майхнаас яаравчлан гарлаа. Цэвдэг хүйтэн салхи нүүр тас ороолгох шиг хайрав. Тайга хясаан эргээ алгадсан тэнгисийн шуурга шиг шуугина. Николай Зузааны даваа руу эгцлэн харваас харанхуй цасан дундуур түүний бүдэгхэн бараа бүрэлзэн үзэгдсэнд баярлаад явчихав. Одоо хэр цорын ганц ба- римжаа энэ. Мань эр нэг удаа хаврын нүүдлээр тасар- сан цааг мөшгиж явахдаа Зузаан уулын дуулга хэлбэр- тэй хадархаг орой дээр авиран гарч тэндээс Малкача- ны тундр болон алсад гялалзаж байсан тэнгис рүү ду- рандаж суусан билээ. Тэгээд суунаг цэнхэр манан дот- роос тосгоны барааг олж харж, уулнаас тийшээ хандах зүгийг сайн тогтоож авсан аж. Одоо «Даваа руу зөв талаараа харж зогсвол яг тэр харсан зүгт тосгон байх ёстой» хэмээн бодолхийлжээ.
Тэрээр даваа руу баруун гар талаа харуулан эргэж, малгайгаа дух руугаа дарж өмсөөд, салхины зүгийг анзаарч үзвэл яг зүүн шанаа руу нь салхилж байв. Зүүн гар талд мөс түрсэн тэнгис, баруунтай хязгаар- гүй уудам тундр байгаа бөгөөд яг чив чигээрээ гучин таван километр явж, Нүхт гол тэнгисийн тохойд цут- гадаг бэлчирт хүрвэл тэнд гол дагасан нарийвтар зур- вас ой, тэнгис тундр хоёрын завсраар үргэлжилж түү- ний цаахан нь бяцхан суурин бээрсэн мэт хоргодож байгаа билээ.
Майхнаас Кодарчан гарч ирэв. Тэрээр нүүрээ сал- хинаас буруулан байж,
— Маш их шуурга байна! Николай, битгий яв! Сай- хан цайлцгаая! гэж хашгирав.
Родников тас зөрөн толгой сэгсэрлээ.
Кодарчан хэсэг зуур түүнийг сонжсон янзтай харж, зэмлэнгүй толгой сэгсрээд,
"Щ;
— Чи муухай зөрүүд амьтан юм! Харж бай, төв тэр зүгт байгаа шүү хэмээн Родниковын хэдийн товло- сон зүг рүү гараа занган дохиод,— Зүүн тал нь тэнгис, баруун тал нь их тундр. Хаашаа ч мужсан талийгаач болно гэж мэд. Салхийг тун сайн анхаарч яваарай, зүгээ л өөрчилбөл чамайг мэхэлчихнэ шүү. Салхийг сайн анзаарч яв! Чив чигээрээ яв. Элдэв муу бодол байвал гаргаж хая. Чи тэнхээтэй эр, тэгэхлээр хүрчих байх гэв.
— Кодарчан, баяртай. Гурав хоногийн дараа боов чихэртэй ирнэ гээд хүлээж байгаарай.
— За, за хэмээн толгой дохиод Кодарчан битүү цасан манан дотор уусах мэт алга болов.
Цана нь цасанд бараг шигдэхгүй, явахад хөнгөн шингэн ажээ. Тэрээр зүгээ алдчихгүйн тулд модон дун- дуур аль болохоор мушгирч тохойрохгүйг хичээн даваа руу байн байн харна. Давааны бараа үл мэдэгхэн ч гэсэн ялгарахтайгаа болжээ. Төдөлгүй ой мэдэгдэхүйц шингэрээд ирлээ. Тэгтэл ч хамгийн сүүлчийн агчгар хар мод жирэлзэн өнгөрч ар талд хоцрох нь тэр. Николай зориг шулуудан тундр лүү яралзтал гулгуулснаа хэдхэн алхаад зогсож эргэн харвал ой үзэгдсэнгүйд дотор пал- хийгээд явчихав. Доор, дээр, баруунтай, зүүнтэй, аль ч талд цэвдэг хүйтэн цас. Нэвт сэнгэнэсэн салхи ха- жуу тал руу дүугтэл үлээж, авч хаячих гээд болж өгөхгүйн гадна тавлах инээд, цөхрөх уйлаан, шимшрэм гунигт улиан гэлтэй элдэв авиаг соргог сонорт авчир- на. Гэхдээ энэ чанга чанга авиа бүхнийг хучин бүрх- сэн нэгэн зөөлхөн чимээнд уусан замрах ажээ. Тэрээр чих тавин чагнавч энэ үл ойлгогдох шуугиан хаанаас гарч буйг ерөөсөө ойлгосонгүй. Аяархан хэрнээ хайлж буй мөсний ширгээ шиг цаанаа л нэг муу ёрын шуу- гиан гэлтэй. Гэтэл энэ нь цасны тоо томшгүй олон элсэнцэр ширхэг дагтаршсан хунгар дээгүүр салхинд хөөгдөн ийнхүү шуугиж буйг мань хүн эцсийн бүлэгт ойлгожээ.
Родников яах ч учраа олохгүй тээнэгэлзэн нэлээд удаан зогсов. Кодарчаны «Хаа л бол цас, хаа л бол хоосон зай... Талийгаач болно... Та-лий-гаач... у-у-у-у!» хэмээх дуу чихэнд хадаад байх шиг.
Шуурга аймшигтай ульж тавлан хөхөрч нүүр лүү элс шиг хатуу ширхэгтэй цасаар тас ороолгож байна. «Буц, буц... Талийгаач болно, та-лий-гаач, у-у-у...»
— Буцахгүй ээ!Хөлийнх нь тэнд хунгар дороос цухуйсан шар өвс- ний шилбэ байдгаараа савлан, налан бөхийвч хараахан хугарч унахгүй аж. Өөр бас нэг тийм зоригтой өвс тэр байна. Дахиад бас нэг, бас нэг. Цанаараа энэ хуу- рай шар өвснүүдийг гишгэлэн хэрхэн явж эхэлснээ өөрөө ч анзаарсангүй.
...Тэрээр зогсоо чөлөөгүй долоон цаг явж байна. Долоон цаг нүднийх нь өмнө цанынх нь хошуу шоролзож, одой хусны туниагүй бут хаа нэгхэн жирэлзэн өнгөр- сөөр. Хүйтэн цагаан үүлэн дотор цөхрөнгөө баран тий- чигнэж, тэр үүл өөрийг нь зах хязгааргүй ,хоосон звй руу өчүүхэн тоосонцор лугаа адил аван одож байх шиг зарим үес санагдана. Нэг мэдэхнээ салхины зүг мэ- дэгдэлгүй өөрчлөгдчихөөд, мань хүн аль хэзээний явах зүгээ алдаж, хэрэгтэй чигээсээ бүр зүүнтэйгүүр яваад байх шиг санагджээ. Тэрээр зогтусаад эргэн тойрныг удаан харсан боловч хоосон цагаан орчлонгоос өер юу ч үзсэнгүй. Тэгмэгц өвсний эрэлд гарч тэр дорхноо нэг өвстэй тааралдсанд тэр нь нумран дугуйраад үзүүр нь хунгартай авцалдан хөлдөж, тийнхүү луужингийн зүү шиг чичигнэн тогтсон байв. Энэ хоёр хоногт салхи туж тэнгисийн зүгээс салхилж байгааг мань хүн мэдэх агаад өвсийг нахийлгаад хажууд нь шинэхэн хунгар хошууруулан шуурсан байгааг харав. Тэнгисийн зүг рүү буюу салхины эсрэг налсан шинэхэн хунгар энд хэчнээн олон байна даа! Энэ шуурсан хунгарууд, энэ налсан өвснүүдийг хөндлөн гатлаад, зүүн шанаа руу салхилж байхаар бодож явах хэрэгтэй.
Цагаа харлаа. «Оо-ёо-ёо! Долоон цаг гаруй явж бай- хад ойн бараа ч байдаггүй. Үнэхээр салхи дагаж бай- гаад зүгээ алдчихлаа гэж үү? Хориод минут ингэж явж байгаад жаахан зүүн тийшлэх янзтай явъя гэж бодсоноо гэнэтхэн Кодарчаны «Чигээрээ яваарай» гэс- нийг санав.— Нээрэн Кодарчаны зөв, эцсээ хүртэл нэг л чигийг барих хэрэгтэй, хуучин явсан зүгтээ, чигээрээ л явдаг хэрэг».
Хагас цагийн дараа өндөр овгор цасан дээр сульдан суун туслаа. Бүрий болж байна. Цээж нь хөндий хүй- тэн оргиж, хөл нь халуун тугалга цутгачихсан гэлтэй. Юу ч хийхгүй, хаашаа ч тэмүүлэхгүй, ингээд үүрд суу- гаад баймаар санагдана. Шуурга хуучин янзаараа улин шуурч, элсэрхэг цасан ширхэг нүүр ороолгосоор байвч мань хүн энэ мэтийг аль хэдийн тоохоо больжээ.
«Би ч төөрчихжээ хэмээн хэнэггүй бодов.— Кодар-
чаны зөв байсан шүү, ийм шуурганаар явах хэрэггүй байж. Үгүй, би чинь юундаа ингэж шалдаа бууж бай- на? Босох хэрэгтэй!»
Тэрээр аажуухан лазагнаж босоод цааш гэлдрэв. «Унатлаа явна даа. Тэгээд цасан овоохой хийж дотор нь ороод тэр жил Хабаровтой тэгсэн шигээ шуурга нам- дахыг хүлээнэ...» Үгүй, энэ чинь юу вэ? Харанхуй шуур- ган дунд нэг бараан юм үзэгдээд алга болчихов. Хаа- наас хүч нэмэгдсэнийг бүү мэд, мань хүн ухасхийн тэр зүг гүйв... Тэр нь мод байжээ, золтой л очоод мөргөчих- сөнгүй. Хар модны мурчгар голыг тэвэрч цантсан хац- раа наалдуулан баярлан инээмсэглэж, өөрөөрөө яльгүй бахархан нэг хэсэгтээ тийнхүү зогслоо.
Мань эр төдөлгүй хуучин Харламовын харгиа руу, гол дээр хүрч ирлээ. Голын дээгүүр амь аврах ой жигд- хэн бөгөөд хүчтэй шуугиж байна.
...Тосгон мөхсөн юм уу гэлтэй. Цорын ганц гудамж- ных нь дагуу хунгарласан өндөр цасан дээгүүр шуур- га хуйлран тоосорч, төмөр утас гунигтай ёнгинон, шон- гийн оройн бүүдгэр чийдэнгүүд ёлтойн дайвалзана.
Табаков ч юм уу, үгүйдээн Андреев ч хамаагүй, аль нэг танил нь хараасай гэж Николай чин санаа- наасаа хүснэ. Цаадуул нь зоригтойг нь гайхшран шаг- ших юм гэхэд мань хүн тоомжиргүйхэн «Энэ юу шалих вэ, үүнээс дор юм байна шүү дээ...» хэмээн хариулах- гүй гэж үү. Гэвч хэн ч тааралдсангүй.
*
Дарья Степановна үүд онгойлгож өгөөд айн ухар туссанаа туүнийг танимагц хоёр гараа алдлан дэлгэж,
— Э-эцэг чинь! Ээ, тэнгэр минь! Николка-а... Ээ, хөөрхий гэж, үгүй чи чинь юу гээд зогсчихов?! Бушуу- хан тайчиж үз! Яасан зовлонтой юм бэ! Ээ, бурхан минь гэж! Ээ, бурхан минь! хэмээн үглэв.
Бээлий, малгай, нуруун тус хөлдсөн хүрэм энэ тэр шалан дээр тог тогхийн унав.
Түүнийг гутлаа тайлж, гар нүүрээ угаах хооронд Дарья Степановна тогоо шанага хангинуулан өрөвчхөн дуугаар үглэнэ.
— Ээ, тэнгэр минь! Ээ, тэнгэр минь! Аягүй бол гол- доо хүйтэн ортол даарчихаа байлгүй? Тэнгэр ийм муу- хай байхад тундрээр дөчин километр балбана гэдэг тог- лоом байх уу даа? Ай-ай-яй! Мөн томоогүй хэрэг шүү! Чамайг хүн албадаа юу? Эсвэл өөрөө бодож олоо юу? Цаад тундр чинь тонилох нь таарсан там! Тэнгэр на- майг өршөөх болтугай. Өнгөрсөн сард манай нэг тракторын
жолооч хөлдөж үхсэн. Киев хавийн нутгаас өв- лийн эхээр манай энд ирсэн юм. Хамтралд элсэж ор- сон, хавраас авгай хүүхдүүдээ авчрах санаатай байсан юм... Гэтэл оршуулгандаа дуудаж авчрах нь тэр... Архи дарс уудаггүй, аюулын сайн хүн байсан юм.
— Ан хийж яваад хөлдчихөө юү?
— Чи юу ярина вэ! Нөгөө намар түймэр гарсан, бүр хол байдаг мод бэлтгэлийн газраас трактороор тү- лээ зөөж явсан юм. Одоо тэнд чинь дулаахан вагон тавьчихсан, мод хийж байгаа улс түүн дотор аж төрж, түймэрт түлэгдсэн модыг түлшинд бэлтгэж байгаа. Тэд нар тракторчинд «Явахаа азна, манай энд хоночих, шуур- га тавих янзтай байгааг харахгүй юү» гэж хэлж л дээ. Гэтэл цаадах нь ойрд халуун усанд ороогүй, өнөөдөр ормоор байна хэмээн ер тоогоогүй гэнэ. Тэгээд тундрийн дунд явж байхад нь шуурга тавьчихаж. Нисдэг тэр- гээр эрж байж долоо хоногийн дараа тракторыг нь овоорсон цасан дотроос олсон. Хөөрхий амьтан өөрөө трактор дотроо сууж байсан гэнэ билээ, яг суугаа чи- гээрээ хөлдчихсөн юм байж...
Родников нүүр гараа угаачихаад нөгөө өрөөнд орж хувцсаа солив. Шинэхэн дотуур хувцас, торгон цамц биед аятайхан сэрүү татуулна. Толь руу дөхөж зангиа зүүсэн боловч цамцных нь зах хоолойг нь боогоод бай- сан учир дотроо харамсан байж зангиагаа орхилоо. Дарья Степановна тосгоны сонин сайхныг дараа дараа- гаар нь урсгаж байвч мань эр хальт мөлтхөн сонсож байв. Тэрээр хөнхөр бор нүдтэй харшсан гонзгой ца- райгаа толинд нэлээд удаан гоочлон харж, холц- руутсан хамраа голон дарж үзэж, уруулаа зууж, тавьж хэсэг болсны эцэст би ч илт царай дортой эр юм гэж санаашран дүгнээд гэхдээ хүч тамир, тэвчээр сайн, бас сайхан сэтгэлтэй гэж хүмүүс ярьдаг. Энэ бол эр хүний хувьд гол зүйл гэж бодов.
— Дарья Степановна! Намайг бүр намар анд ява- хын өмнө насны ойд урьсан юм, тийм учраас би одоо яваад нэлээн оройтож ирнэ. Та битгий санаа зовоорой, за юу?
Дарья Степановна нүүр гарын алчуур, таваг барь- саар өрөө рүү орж ирснээ Николай руу зэмлэнгүй харав.
— Чи чинь иймхэн юмны төлөө амь насаараа дэн- чин тавьж явсан хэрэг үү?
— Дэнчин тавьсан юм биш ээ, Дарья Степановна
минь, би тундрээр зүв зүгээр л яваад ирлээ...
— Тундрээр зүгээр явсан гэнэ үү? Ингэж мунхаг- лахыг хэн чамд албадаа вэ?!
— Зүрх минь албадсан юм, Дарья Степановна, зүрх... гээд Николай малилзтал инээмсэглэн нүдээ жог- той харж, хоёр гараараа зүүн цээж рүүгээ дарлаа.
Гэвч авгай ер тоглоом хийх царай алга.
— Юуны чинь зүрх байх вэ дээ? Энэ бол чиний томоогүйнх! Томоогүйнх! Эрүүл саруул зүрх хүнийг үхэл рүү түлхэнэ гэж байх уу? Чи хэлээд аль, тийм юм байж болох уу, аа?
— Болно оо, Дарья Степановна, болно...
— Дүүрчихсэн толгой байна даа! Үгүй ер, яасан мундаг эр гарч ирэх нь энэ вэ! Хэрвээ замаа алдаад хөлдчихсөн бол яах вэ? Наашаа явж байхдаа чи муу ээжийнхээ тухай бодсон уу? Яасан лайтай амьтан бэ! За тэгээд, одоо ч юу ярих вэ дээ... Үгүйдээн халуун цай ууж, биеэ дулаацуул, аягүй бол цаадуул чинь цай өгөх- гүй ч байж магадгүй... Хэн урьсныг надад хэлэх л дээ, чи? Хэнийг ингэж хүндэлж дээдэлж байна?
— Стеша урьсан юм, Дарья Степановна...
— Хэн гэнээ?.. хэмээн Дарья Степановна гайхшран хөшиж,— Стешка!.. Үгүй... та хоёр чинь муудалцсан шүү дээ! гэснээ ямар нэг юмны учрыг тунгаан олох гэсэн мэт хэсэг зуур зогссоноо гэнэтхэн гал тогоо руу- гаа эргэж, нүүр гарынхаа алчуураар нүдээ таглаж, баярлаж догдолсон дуугаар,— Нээрэн, бас хачин улс шүү! Дандаа нүгэл удахаас өөр юм байхгүй! Тэгээд яачихаав? Яваач, одоохон яв, цаадах чинь хүлээж бай- гаа байлгүй?.. Өнөөдөр ганцаараа байгаа, ээж нь хо- рин дөрөв суухаар явчихсан... Зовлонтой улс шүү гэж үглэв.
Тэрээр энэ шөнийг Стешагийнд өнгөрөөв. Тэр хоё- рын хувьд энэ шөнө хамгийн урт, хамгийн аз жаргал- тай шөнө байлаа.
Николай өглөө нь захиргаа орох замдаа Табаков- той тааралдаж, түүнээс аймаар мэдээ сонсов. Аханя мужийн эмнэлгийн хавдар судлалын тасагт улаан хоо- лойн өмөн үүтэй гэсэн оноштой хэвтэж байгаа гэнэ... Родниковын энэ өдөр хийсэн ямар ч юм нь түүний хувьд ямар нэгэн утга учир байсангүй. Тэр ч байтугай өдөр яаж өнгөрснийг ч анзаарсангүй. Ийм гай зовлон учир- сан тухай орой нь Стешад хэлэв. Тэгээд нойр хулжиж сэтгэл түгшсэн, өчигдрийнхөөс шал өөр нэгэн шөнө бол- лоо. Цонхны цаана ноход яг чоно шиг гунигтай муухай улин хуцна. Номын тавиур дээр байгаа сэрүүлгийн дуу муу ёрлох мэт жигтэйхэн чанга чаг чаг хийнэ. Нико- лай эмнэлгийн тасалгааг дотроо төсөөлөн бодлоо. Хоёр эгнээ ортой, тасалгааны булангийн шүүгээн дээр шөнийн чийдэн асаастай, шөнө дөл болчихсон, өвчтө- нүүд нойрон дундаа аяархан ёолон, эргэж хөрвөн унтац- гаана. Эмийн үнэр хамар цоргино. Аханя угаасан цэм- бэн хөнжил дээрээ шөрмөс нь гүрвийсэн хөх арьстай гараа тавиад шинэхэн цас шиг цав цагаан адар луу ширтэн бодол болж хэвтэнэ... Тэр юун тухай бодно вэ? Мэдээжийн хэрэг, залуу насаа дурсаж байгаа. Цагаан тундр лүү харах мэт байшингийн адар луу тэмүүлсэн харцных нь урдуур цаан сүрэг хуй салхи мэт хуйлран давхилдаж алтан шар өмсгөлтэй шинэс, баавгайн арьс шиг хүрэн тундрийн дээр энгүй цэнхэр тэнгэр, бас мэ- дээжийн хэрэг, өнчин ганц модон дээр байгаа бүргэдийн үүр, нүцгэн цармын дээгүүр омог бардам элин халин буй бүргэдүүд харагдаж байгаа...
Тэрээр эдгэшгүй өвчин туссанаа мэдээжийн хэрэг, мэдэж байгаа, тэгзхлээр зүгээр байж сураагүй гараа сангийн хөнжил дээр тавьчихаад төмөр орон дээр хэв- тэж байхад түүнд одоо үнэхээр муухай байх ёстой! Энэ цагаан хана, цагаан тааз яаж түүнийг хавчиж, эмнэлгийн бүдэгхэн гэрэлтэй тасалгаанд ямар тохь муу- тай, ямар аймаар байгаа гэж санана!
Аханягийн нойр энэ шөнө үнэхээр мөд хүрч өгсөн- гүй. Байдал ч бараг л бүх юм Родниковын төсөөлөн бодсонтой төстэй байлаа. Тасалгааны нэг буланд ши- рээн дээр бүдгэвтэр гэрэл асаастай, өвчтөнүүд нойрон дундаа аяархан ёолон яраглацгааж, гадаа шөнийн хот залхсан янзтай шивнэн үглэж, нүднийх нь өмнө эмнэл- гийн өрөөний тааз харуй бүрий буусан өвлийн тундр шиг сүүмийгээд энэ зузаан өрмөл ханын дунд, эмийн үнэр танар ханхалсан муу ёрын чимээгүйн дунд хяхтна- сан төмөр орон дээр сангийн нимгэхэн хөнжил нөм- рөөд хэвтэж байхад Аханяд үнэхээр харамсалтай, аймаар байлаа. Аханя эмчилгээгүй хүнд өвчин тусса- наа ч мэднэ, хоногийнх тоо гүйцэж байгаагаа ч мэднэ, гэхдээ энэ тухай огтхон ч эс бодно. Нүднийх нь өмнө
Малкачаны шатаж байгаа ой, түймэрт хуйхлагдсан ёдрын хар модод, хулгайч ухсан пин, машинаа шинэс- ний зулзаган ширэнгэ рүү хээвнэг зүтгүүлж буй бартаат замын машины жолоочийн царай... энэ тэр үзэгдэнэ. Тэрээр бас бүргэд шувуудын тухай бодно. Чингэхдээ сэтгэл түгшин, зүрх шимширч «Газар дэлхий дээр тай- ван бус болжээ, нэг л тайван бус. Омог бардам хүчир- хэг шувууд төрөлх үүрэндээ эсэн мэнд нисэн хүрч чад- даг болов уу, хүмүүс тэдэнд хор хүргэчихгүй байгаа?..» хэмээн гунина. Мөн төмөр нударгандаа газрын хөрс, хаг хөвдийг хайр найргүй сэглэн сийчиж, нялх эмзэгхэн зулзаган мод, олон үеийн бүдүүн модны аль алийг ху- галж сүйтгэж яваа трактор, бартаат замын машины зэр- лэг сүргийг хэрхэн тогтоох тухай бодно. Энэ бүх муу юм учир мэдэхгүйн харгайгаар хийгдэж байх шиг түүнд санагдах агаад хүмүүс үйлдэж буй хэрэг явдлынхаа хор уршгийг зүгээр л хүүхэд шиг мэдэхгүй байгаа, хэр- вээ энэ бүх учрыг тайлбарлаад өгөх юм бол тэд тэр даруй чингэхээ больж, муу юм тасрах мэт бодогдоно. Мянжиг алчихсан нөгөө хайгуулын ангийн ажилчин чу- хам ингэсэн хэрэг бус уу? Хайгуулын дарга үйлдсэн муу явдлыг нь мэдмэгц тэр ажилчныг дор нь шийтгэсэн. Одоо ч гэсэн ингэх ёстой бус уу? Ой тайгад хорт явдал үйлдэж бйгаа энэ бүх хүнд чинь хамгийн мундаг, хам- гийн том дарга гэж байгаа шүү дээ. Трактор, бартаат замын машинууд ямар ч шаардлагагүйгээр ой модыг хугалан сүйтгэж байгааг тэр дарга мэдээжийн хэрэг, мэдэхгүй байгаа. Тийм учраас тэр том даргыг олж, сэтгэлд бугласан энэ бүх юмыг түүнд мэдэгдэх хэрэг- тэй. Аханя ерөөсөө ингэнэ, үүний тул том даргатай уулзаж чухал юм ярихаар хот орохоор яг маргааш л эмчээс чөлөө гуйна. Аханя үүнийг заавал хийх ёстой, хийх ч болно!
Аханя өглөө нь эмчид хүсэлтээ будлиухан тайлбар- ласан учир эмч юу ч ойлгоогүй боловч түүний сэтгэл ихэд догдолж буйг мэдээд чөлөө өгсөн төдийгүй өвгө- нийг хотын төвд байгаа байшин руу эмнэлгийн маши- наар хүргэж өгөхийг даалгажээ.
Аханя зэс тоногтой нүсэр хаалгыг хулчийсхийн он- гойлгоод, зөөлхөн туузан хивсэн дээр бүр айж байж гишгэв. Аханя ойрд ингэж догдолсноо эс санана.
Цагаан зурвастай гоёмсог улаан хивсэнцэр байшин- гийн гүн рүү зурайн одож, сийлмэл гантиг хашлагатай өргөн шат өөд огцомхон өгсжээ. Шат гурвын нэг хэр- тэй яваад тавцан болж, тэр тавцангаас дээш хоёр са- лаалжээ. Тавцангийн дээд талд ханан дээр дотно инээм- сэглэн буй Лениний хөрөг байгааг үзмэгц Аханя тэр даруй тайвширч, шат руу болгоомжтойхон өөриймсөг зүглэв.
— Нөхөөр, танд хэн хэрэгтэй вэ?! гэх дургүйцсэн хяхар дуунд зогтусав. Аханя овсхийн цочиж, эргэн харвал хаалганы зөв гар талд хар хувцастай ахимаг авгай ширээ тулан зогсоод мань өвгөнийг ууртай шир- вэж байв.— Танд хэн хэрэгтэй вэ? гэж дахин ширүүлэв.
Аханя жолоодогчийн зураг руу гэмшин эргэж ха- раад, ширүүн авгай руу санаа зовсон байртай бээцэг- нэж очоод эвен, муухан орос хэл хоёрыг холилдуулан ирсэн шалтгаанаа тайлбарлаж гарлаа.
Авгай өвгөнийг сонсох зуур халцархай тугалан мал- гайтай толгойгоо тонгойн ширээ рүү нь хэт ойртуулах тоолонд сэжиглэн ярвайна.
Авгай өөрийг нь ойлгохгүй байгааг үзээд Аханя нударга зангидан цээж рүүгээ түншиж,
— Танай таг дүлий, тийм үү? Манай хамгийн том даргатай ярьсан хэрэгтэй! Тэр яагаад муу улсыг тайга руу явуулж байна?! Яагаад тэд нар модыг шал хэрэг- гүй хугалж байна?! гэж цухалдан хашгичив.
— Иргэн гуай, ингэж ярихад, та чинь чухам ямар хэргээр ийшээ ирсэн хүн бэ? Ер нь энд юу гэж хашги- чаад байна? Дэг журам алдуулаад! Танд үнэмлэх би- чиг байна уу? Аль вэ, үзүүл!
Аханяд үнэмлэх байсангүй, тэрээр өмгөөл эрсэн мэт ийш тийшээ самгардан харснаа өршөөл олсонгүйд га- раа цээжиндээ наманчлан наагаад, ойн түймрийн тухай, пин ухаж цөлмөдөг, «трахтураар» мод хугалдаг муу хү- мүүсийн тухай дахин эгдүүцэн ярьж гарав. Авгай тол- гойгоо донжтой дохиж, хуйсганан хямсганана. Байшин- гийн хонгилын тэндээс эвэр хүрээтэй шилтэй намхан хал- зан эр гарч ирээгүй бол энэ бүхэн юугаар дуусах байсныг бүу мэд. Сайхь эр авгай руу дөхөж ирээд ёозгүй үрчийн,
— Эмма Борисовна, танай энд чинь юун шуугиан болоод байна? гэж асуухад жижүүр авгай Аханя руу тоомжиргүй дохиж,
— Харин тийм ээ, Павел Васильевич, энэ нэг эвен өвгөн ерөнхий даргыг шаардаж, тайгын түймэр ч гэх шиг хачин юм гүвтнээд байна, хэн болохыг нь нотлох үнэмлэх бичиг байхгүй юм. Муухай юм гударчихсан согтуу бололтой, эм тан хангинаад жигтэйхэн... Яах вэ,Павел Васильевич аа, машин дуудчих уу?.. гэв.
— Дубинина, хаанаас даа, хаанаас! хэмээн нүдний шилтэй эр гараа сэгсрэн дохиж, авгай руу буруушаа- сан янзтай хараад бүрмөсөн балмагдаж гүйцсэн Аханяг өөрийнхөө тасалгаа руу боловсон урив.
Аханя үүнийг сонсмогц нүдний шилтэй энэ халзан хүн хамгийн том дарга биш биз? хэмээн бодож юу юугүй сэргээд ирэв. Энэ хэдэр үглээ авгай хүртэл энэ хүний өмнө үг хэлж ч чадахгүй номхорч байхыг үзвээс нэг учиртай.
Саяын хүн Аханяг оруулсан тасалгаанд гойд чамин зүйлгүй ажээ. Цонхны тэнд баахан ном, хуйлсан ухуулах хуудас овоолсон ердийн нэг ширээ байна, ханан дээр хэд хэдэн сүржин чухал хүний зураг байна, тасалгааны нэг буланд яг хамтралын даргынх шиг нүсэр том төмөр шүүгээ байх бөгөөд дээр нь дэлхийн бөмбөрцгийн том өнгөт зураг байна. Аханя энэ зургийг хармагц нөгөө уулзах гэж мөрөөдөж явсан хамгийн том дарга нь энэ хүн гэдэгт бүрэн төгс итгэв.
Тасалгааны эзэн өвгөнийг урьж суулгаад хаанахын хэн гэгч, ямар зорилгоор ирснийг нь ялдамхан асуув.
Аханя энэ том дарга өөрийг нь ойлгохгүй байх вий гэж болгоомжлохдоо аль төвөгтэй орос үгнүүдийг хи- чээнгүйлэн тод хэлж аажуухан ярихыг мэрийлээ.
Нүдний шилтэй эр өвгөний яриаг дуустал сонсоод ихэд харамссан байртай санаа алдан толгой сэгсэрч, хүний урмыг бодож хэдэн огт хамаагүй асуулт асуугаад, түүнийг хонгил руу эелдэгхэн гаргаж, нөгөө гантиг чу- луун өргөн шатны хажуугаар, утсаар хэн нэгнийг ихэд хүндэтгэн ярьж буй нөгөө сүржин авгайн дэргэдүүр да- гуулж явсаар үүдний довжоон дээр дагуулан гарч, га- рыг нь үлбэгэрхэн атгаад, яг бололцоо гарангуут хам- гийн том дарга Григорий Михайловичид саяын ярьсан бүх юмыг илтгэнэ гэж амлав. Сайхь эр ингэж хэлчихээд мөрөө дагжин чичирсхийж, булингартай ус руу живж арилах мэт хаалганы цаана орж алга болов. Аханя зэс тоногтой нүсэр хаалга руу гайхшран харж, энэ хаалга- ны цаана өөрт нь сая чухам юу гээч тохиолдсоныг ойл- гохыг оролдон, ой ухаанаа хөвчлөн дайчилсны эцэст уч- рыг олмогц тэргүүнээ гудаилган эмнэлгийн машины зүг гутран гэлдэрчээ. Дорой давжаа, хөөрхийлөлтэй энэ өвгөний эргэн тойронд, түүний дээр хүмүүсийн чулуун орон байр сүндэрлэж, цонхнууд нь нүдийг нь ухчихсан ухархай шиг хүйтэн гялалзаад, давчуухан ичээнд санд- раасан баавгай шиг хот тэр чигээрээ битүү заналхийлэн архирч байх шиг... Аханя тэр баавгайн өөдөөс гар мухар явж байна.

Родников дөнгөж гуравдугаар сарын хуучаар бригад- даа очиж, бараг нэг жилийн өмнө Магаданд худалдаж авсан нөгөө бэлэг сэлтээ нөхдөдөө сая л нэг юм гар- дуулжээ.
Бригадынхан Аханягийн аюулт өвчний тухай хөтөч нараас хэдийн сонсож мэдсэн боловч сайжрах магад хэмээн горьдохын хамт гай зовлон ёролсон болох вий гэж айсан мэт энэ тухай аль болохоор бага ярихыг хичээцгээнэ.
Николай «Би чинь хэрээ шиг юундаа гуагалаад бай- на вэ? Юу гээд муу ёр ёрлоод байгаа билээ? Өмөн үү огт биш ч юм билүү? Энэ бүхэн чинь шал худлаа цуур- хал байж болох шүү дээ, аль тийм байхыг хэлж барах вэ!» хэмээн бодож сүүлчийн энэ горьдлоготой санаагаа сэтгэлдээ хоногшуулан уяхыг оролдовч тэр нь тухай бүр сарнин арилж, улам муухай юм бодогдоод ер болох биш.
Родников Маякан руу явахынхаа өмнө Аханяд бүх бригадынхаа өмнөөс захиа бичжээ. Тэрээр ийнхүү дураа- раа загналаа гэж бригадынхан нь гомдохгүй гэдэгт бү- рэн итгэж байсан бөгөөд нөгөө талаас ийм захидал хү- лээж авахад Аханяд хэчнээн сайхан байх вэ дээ! Нико- лай мөн тэр өдрөө хар нарийн ноосон даавуун өмд, саарал цамц, цэнхэр ноосон цамц, хоёр ноосон оймс нийлүүлж илгээмж болгоод Аханяд явуулсан ажээ.
Аханягийн нэрийг өдөрт хэд хэдэн удаа дурсана. Тэ- гэхээс өөр аргагүй. Бригадын бараг бүх чухал ажил яв- дал түүвтэй шууд буюу шууд бус холбоотой байх бө- гөөд хүмүүс энэ нэрийг өвгөн цаачин яг энд нь сууж байгаа мэт хүндлэн нэрлэнэ. Аханягийн уналга, хөл- лөгөөнд сургасан цаанууд сүргийн дунд давхилдаж яваа. Аханягийн гараар хийгдсэн чарганууд майхны хажуу- гаар байцгааж байна, чарган дээр түүний тоног, түү- ний бугуйл, түүний цана гээд хүмүүст хэрэг болсоор байгаа эд хэрэглэлүүд нь байна, түүнээс гадна хамгийн гол нь хамт ажиллаж байсан, туршлагаа хуваалцаж байсан, аливаа сайн сайхан бодол сэрэл, ариун цагаан сэтгэл юугаан харамгүй хүртээж ирсэн хүмүүс нь амьд сэрүүн байцгааж байна.
Родников ирсэнд Долганов ихэд баярлажээ. Цас ихтэй өвөл болсон учир сүргээ арга буюу уулын царам өөд бэлчээдэг болсон, бас цаа хөнгөлөх ажлаа өвлийн саруудад гүйцээж чадаагүй тул одоо өдөр бур уул өөд мацаж, сүргээ майхан руугаа тууж ирэх хэрэгтэй байгаа. Түүнээс гадна цаа төллүүлэх газар луугаа нүүх хав- рынхаа нүүдэлд яаралтай бэлтгэх хэрэгтэй байлаа.
Дөрөвдүгээр сарын эхний хагас шуургатай болж ца- сыг улам нэмчихлээ. Турсан цаанууд хоолны мөр хөөн уулын халцгай өөд улам улам дээшлэн авирна. Род- ников цавчим уул хадаар явахаас хэдийн төсөө бол- чихсон байсан тул эхлээд жигтэйхэн ядарч, хэвгий газ- раар түүртсэн шинжгүй гүйж харайлгаж яваа Костя Афоня хоёрыг атаархан хардаг байснаа төдөлгүй энэ ажлынхаа аясанд татагдан орж нөхдөөсөө юугаар ч ду- тахгүй, аль ч юмыг эв дүйтэй аятайхан хийчихдэг бол- лоо.
Бригадын дарга байн байн магтах бөгөөд энэ нь түүнд аятайхан санагддаг байснаа, төдөлгүй бригадын дарга дэндүү ойрхон, дэндүү чанга магтаад байгаа, энэ магтаал нь чин сэтгэлээсээ биш зориуд ингээд бай- гааг нь анзаарчээ. Тэгээд өөрийгөө хөндлөнгөөс ажиг- лаж байгаа мэт сонжин харах болж, тэгснээр ноднин- гийнхоосоо шал өөр хүн болчихсоныгоо төдөлгүй мэ- дэрчээ. Тэрээр байн байн бодлогоширч мартаж санах нь олшрон, инээх баясах нь ховордсон байв. Долганов үүнийг нь анзаарч санаа зовохдоо тийм аргаар залуу малчныг хөдөлгөж, магтаал сайшаалаараа түүний цог хийморийг сэргээх гэсэн юм байжээ. Долганов Род- никовын Стешад сайн болсныг ч бас мэдэж байсан байх.
Чухамхүү үүний учир бригадын дарга түүнийг элдэв муу бодлоос ангижруулах гэж хамгийн хэцүү, хамгийн төвөгтэй даалгавруудыг өгдөг байсан байж ч магадгүй. Николай тэдгээр даалгаврыг дуртайяа биелүүлж өдрийн хувьд үнэхээр түүндээ саатан элдвийг умартдаг боловч орой үдшийн цагаар дахиад уйтгар гуниг шаналаана.
Долганов оройн цагаар ч гэсэн үүнд бас анхаарал халамж тавихыг хичээнэ. Тэрээр гэнэтхэн элдвийг со- нирхох болж, байн байн санаандгүй асуулт тавина. Яагаад Дэлхий бөөрөнхий байгаа, яагаад нарнаас уяа- тай юм шиг түүнийг тойрон эргэж байгаа, яагаад эр хүнд бахал ургадаг, эм хүнд ургадаггүй вэ? Энэтхэгт хурц хадаасан дээр унтдаг хүмүүс байдаг гэж үнэн үү? Голын ус жаврыг эс харгалзан өвөл ч урссан чигээрээ байдаг, цас байхгүй, хайлах юм юу ч байхгүй байгааг эс харгалзан зун ч урссан чигээрээ байдгийн учир юу вэ?
Родников нарны аймгийн гарал үүслийг Долгановт буурьтай тайлбарлаж өгнө. Энэтхэгийн йогуудын тухай, гадаад далайн тухай бас ярьж өгнө. Харин эрэгтэй хүнд яагаад бахал байдаг, эмэгтэй хүнд байдаггүйг л гагц- хүү тайлбарлаж чадаагүй.
— Михаил, би үүнийг мэдэхгүй юм, үүнд нэг л учир байгаа даа. Манай хүний нийгмийг бодвол байгальд чинь учир утгагүй юм гэж байхгүй. За, жишээ нь эмэг- тэй хүнийг бахалтай байна гэж саная, бүсэлхийгээ хүрсэн бахалтай, хамаг цээж нь үстэй байя гэж саная, тэгвэл тэр хүүхэн яаж хүүхдээ хөхүүлэх вэ? Бахлаа нэг тийш нь ху- мих хэрэгтэй, гэтэл хүүхэд нь нөгөө үстэй нь ороолдчихно, нэг үгээр хэлбэл тун эв дүйгүй байна аа даа! Эсвэл хүй нэгдлийн омгийн хүүхнүүд амьдралынхаа ихэнх ху- гацааг өвс ургамалгүй харанхуй агуйд өнгөрөөж байс- наас ч болсон байж мэднэ. Тэгэх тусмаа тэд нар чинь галын дэргэд сууж, арьс элдэж, юм хумаа оёж, хоол хүнсээ хийдэг болохоор тэдэнд бахалгүй ч гэсэн халуун байсан байх ёстой, харин эрчүүл нь олз омог хайж өдөржин гадаа хүйтэн нойтонд тэнүүчилж явдаг учраас тэдэнд бахал ургачихсан хэрэг.
— Ээ, чи юу ярина вэ? хэмээн Долганов зөрнө,— Чи ингэхэд ер нь шал буруу ярьж байна. Харанхуй агуйд гал бөхөж, цөм унтахаар хэвтсэн хойно хүй нэгд- лийн үеийн эр, эмийгээ шууд тэмтрээд олдог байхын тулд л эмэгтэй хүний биед үс бахал байхгүй байгаа гэж би бодож байна, эс тэгвэл будлиж, эм хүний оронд эрийг чангаана шүү дээ. Харин ялгаатай болохоор ер зовлон байхгүй, харанхуйд гараа явуулаад л барьж үзэхэд бахал тааралдвал эр хүн гэсэн үг, түүнээс хол- хон байх хэрэгтэй, дахиад нэг барьж үзэхэд цээжинд нь үс алга, бахал бас алга, тэгэхлээр эм гэдэг тов тодорхой, түүн рүү ойртоод наалдаад авдаг хэрэг...
— Михаилын зохиож байгааг! Естой зохионо шүү! хэмээн малчид инээд алдацгаахад Родников ч инээнэ. Дараа нь,
— Харин агуйд чинь галаа унтраадаггүй байсан, дэргэд нь өдөржин шөнөжин манаач жижүүрлэж, агуйн баавгайг үргээж зайлуулдаг байсан... гэж зүйтэй зүйл хэлнэ.Бригадын дарга залуу малчнаа гунигт бодлоос нь ангижруулж үнэндээ эс чадах ажээ.
Дөрөвдүгээр сарын хорин наймны оройн арван нэ- гэн цагт огт санаандгүй байтал нохой шуугин нэгэн хө- сөг майхан дээр давхиж ирлээ. Долганов Афанасий хоёр хөнжилдөө орох санаатай гутлынхаа оосрыг тайлц- гааж, Татьяна цайныхаа аяга савыг хайрцагт эмхлэн хийж байжээ. Родников өнгөрч буй өдрийн сэтгэгдлээ бичихээр өдрийн тэмдэглэлээ нээжээ.
Малчид майхнаас гүйж гарвал нэг өндөр хөтөч хөс- гөө модноос уяж харагдана. Нэг хүн чарган дээр бөгтөг- нөн байна.
— Табаков ирлээ! хэмээн Долганов хөтчийг хамгийн түрүүид таньж,— Скребыкиныг авчирч. Манайд цаа ха- риулах нь юм болов уу? Тэгвэл мөн сайнсан! гэв.
— Нээрэн, Скребыкин байна гэж Родников ч ирсэн хүнийг таниад тэр даруй Скребыкин дарга хоёрын яриа санаанд нь орж «Тэгэхлээр Семён ямар ч байсан хоёр- дугаар суурьт ажиллая гэсэнгүй» гэж бодов.
Табаков хөсгөө уячихаад малчид руу алхахад үдшийн бүрийд царай нь бүрэлзэн байвч ам мэдэн инээмсэг- лэж байгаа нь ямар ч атугай харагдаж байв.
— А-ха-ан! Босон харайцгаагаа шив дээ! Би та на- рыг айлгачихав уу? Мөн догь шүү! Өө, Родников энэ байна, бригадын дарга байж байна, номхон Афоня бас энэ байна, бусад нь хаачаа вэ? Жижүүрлэж байгаа юм уу? Тэд нарын задгай гал тэнд анивалзаж байх нь ээ? За яахав, өөрсдөдөө гэмшицгээнэ биз. За сайн байц- гаана уу? хэмээн Табаков сэтгэл хөдөлсөн нь илт, малч- дын гарыг ээлж дараалан атгаж чанга чанга мэндэлж,— За, та нарт Семёныг авчирлаа, оронд нь танайхны нэг малчныг зөрүүлж авчраарай гэж тушаасан... гээд Род- ников руу тун донжтой харав.
— Михаил, гүйцээ! Танай нэг залуу малчныг аваад явна даа, албанаас нуугдаад байгаа юм гэнэ, олж барьж ир гэж тушаасан. Зарлан дуудах бичиг ирсэн, таван са- рын дөрвөнд Олад цэргийн хэлтэст оч гэжээ гээд мэл гайхсан Родников руу харж,— За, Николай, оторлож гүйцэх нь энэ, Эх орны алба хааж, армийн амтыг үзэх цаг болсон байна. Тэгэхлээр ингэе. Яарч сандралгүй юмаа эмхэл, хэрэггүй зүйлээ эд нартаа бэлэглэчих. Гур- ван цаг хэртэй ноход маань амраг, тэгээд хоёулаа царцуу
цасаар дуугаа дуулаад давхичихна! Өдөр явахад жигтэйхэн муухай, явахын аргагүй ус шалбааг! Явахаа- саа сэлэх нь илүүтэй гэлтэй, хамаг ноход живчих гээд. Шөнийн цагаар явж, өдөр нь наранд зүүрмэглэнэ, тэ- рүүн шиг сайхан юм хаа байна! За залуу минь, бид- нийг архи ууж байх хооронд ингээд юм хумаа эмхэлж үз хэмээв.
Скребыкин шуудайтай юм чирсээр дөхөж ирэв. Мань эр бас Табаков шиг сэтгэл догдлон хүн болгонтой мэн- дэлж, юм хум ярьж байвч Николай орчин тойронд нь юу болж, юу ярьж байгааг олигтой тусгахгүй болчих- сон байлаа. Толгойд нь янз бүрийн бодол сэрэл зөр- чилдөн, бие биетэйгээ өрсөлдөнө. Нэг бодоход гунигтай, нөгөө бодоход баяртай ч юм шиг, эсвэл түгшүүртэй ч юм шиг, эсвэл зүгээр ч юм шиг, нөхдөөсөө, ой тайгаа- саа салахад харамсалтай боловч бас үзээгүй юмыг үзэхсэн, өөр амьдралаас амсаж узэхсэн гэх хүсэл төр- нө. Гэтэл Стеша яах бол, өөрт нь улам ойртох болов уу, эсвэл хөндийрчих болов уу? Тэрээр номын сангийн ном, өдрийн тэмдэглэл болон дэл сул юмаа үүргэвчинд аажуухан эмхлэн хийв. Дуран, хоёр хутга, бага гарын винтов, цана, бугуйл, амины арваад цаа болон бусад олигтой гэх бүх юмаа бригаддаа бэлэглэжээ.
Родниковын юмаа эмхэлж буйг Афанасий атаархан харж буйг Табаков анзаараад түүн рүү хөгжилтзй ирмэж,
— Яагаав, Афонька, бас армид явмаар байна уу? Чамайг яагаад ч юм бэ, авахгүй л байна. Гэхдээ санаа зовохын хэрэггүй, чиний ээлж нэг л мэдэхэд ирнээ! гээд инээд алдан, халамцаж эхэлсэн Долганов руу хандаж,— За бригадын дарга, малчнаа явуулах хайран байна уу? Өсгөж өндийлгөсөн хойно нь ингээд буцаагаад авчихаж байна... Зүгээр, гутрах хэрэггүй... Аль вэ, дахиад нэг нэг татчихъя, би тэгээд болно, одоо болох нь тэр, но- ход амсхийчихлээ, цас сайхан царцчихсан, ингээд гэлд- рүүлээд байдаг хэрэг... Өө тийм, би та нарт нэг муу со- нин дуулгах ёстой, би гэдэг хүн элдэв сонин дуулгаж байх албатай хойно яая гэх вэ гээд Табаков аягатай архиа тавьж тамхиа гаргаж асаагаад,— Танай Аханяг саяхан Магаданаас хүргэж ирсэн... түүний явдал тун ба- заахгүй байдалтай байгаа, сүүлчийн хэд хоногоо нартад өнгөрөөж байна... бүр юу ч идэж чадахаа больсон... Би уулзсан. Өвгөн ямар ч байсан Ямскт үхэхгүй гэж зүтгэж, Маяканы энд амьсгалаа хураана гээд байгаа. 
Маяканы адагт ээжийгээ оршуулсан өндөр эрэг дээр зэрэгцүүлж оршуулаарай гэж гуйдаг гэнэ. Тосгоны зөв- лөлийн дарга, хүн төвдөө өнгөрөх ёстой, оршуулгын газар оршуулна, бүх юмыг хууль номоор хийнэ гээд хө- дөө гаргахыг хориглох гэж оролдсон гээд Табаков му- шилзан, тамхиа солгой гартаа шилжүүлж, аягатай ар- хиа авч хөнтөрчихөөд муухай ярвайн ханцуйгаараа амаа арчсанаа,— Гэтэл өвгөн даргыг ялаан чинээ ч бодохгүй «Төрсөн газраа л очиж үхнэ! Хууль гэдэг чинь ердөө л энэ дээ!» гэсэн. Товчоор хэлэхэд Осип Федотов мар- гааш нөгөөдөргүй түүнийг танай энд авчирна. Иймэр- хүү байдалтай байна... За, Николай, юу болж байна, эмхэлчихсэн үү? За тэгвэл, үүргэвчээ авч, эдэнтэйгээ салах ёс гүйцэтгэ, одоо ингээд явцгаая гэв.

Малчид ам өрсөн ярилцсаар Родниковыг чарган дээр хүргэж өглөө.
— Чи армиас бидэнд захиа бичнэ шүү! Алба хаа хаах нь вэ, ямар хот вэ, тэр хотод юу байна, ер нь бүх юмаа бичээрэй, юу л үзсэнээ... за юу? гэж тулган гуйв.
— Нээрэн тэгнэ шүү, Николай, бидэнд захиа бичээ- рэй хэмээн Долганов урам муутайхан өгүүлж,— Бид- нийгээ битгий мартаарай. Албаа хааж гүйцмэгц шууд л манай руу давхиад цаагаа маллахаар хүрээд ирээрэй. Чи хотод юу хийх юм бэ? Тэнд чинь хэрэг байхгүй! Хотод битгий суугаарай, наашаа л хүрээд ир, манай энд сайхан шүү дээ! Афонька ч бас яг л тэгж хэлнэ дээ. Тийм үү, Афонька? Энүүнд манай энд сайхан гэдгийг хэл л дээ, үнэн биз дээ? гэв.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 91 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited