#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.18.17 4:46 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 1 2 3 4 59 Next
Author Message
PostPosted: Mar.31.14 2:29 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Номыг нь уншиж байгаагүй юм байна шүү.Баярлалаа Коогий

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Mar.31.14 4:33 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
mmiracle wrote:
Би киног нь үзэж байгаагүйн байнаа. Номоо уншиж дуусгачаал олж үзье дээ...
Баярлалаа Крофтоо :wd: :wd: :wd:
Энэ киног үзээгүй хүн байдаг гэж бодсонгүй шүү 8O . 2005 оны Хятадтай хамтарсан сериалыг биш 1972 оны "ориг"-ыг нь үзээрэй :col: .


Top
   
PostPosted: Mar.31.14 4:38 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
croft wrote:
Харин ном нь гоё л юм байна. Кинон дээр эмэгтэй цэргүүдийг нь ийм тааруу гэж мэдээгүй шүү. Би байсан бол нилээн дөмөгхөн цэрэг болох байлаа :imhappy:.

Миний бодлоор...
Энэ зохиолыг мэдэхгүй, киног үзээгүй хүн байна гэж санаанд ороогүй болохоор хамаагүй бичиж буруудах шиг боллоо :oops: . Номоо оруулаад дууссаны чинь дараа л үргэлжлүүлж бичье дээ... :wink:


Top
   
PostPosted: Mar.31.14 3:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Та минь ээ энэ жижигхэн ном болохоор яарах юу байхав. Энэ долоо хоногт завсар зайгаараа орууламз. Одоо тавин хувиа өнгөрөөд явж байгаа. Дараа нь та бүхний сэтгэлд нийцвэл арслан заантай ном оруулна шүү.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.31.14 7:27 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
croft wrote:
Та минь ээ энэ жижигхэн ном болохоор яарах юу байхав. Энэ долоо хоногт завсар зайгаараа орууламз. Одоо тавин хувиа өнгөрөөд явж байгаа. Дараа нь та бүхний сэтгэлд нийцвэл арслан заантай ном оруулна шүү.

Тааллаараан бол доо. Хүмүүс алгаа ташаад л хүлээж авах нь лав :wd: .
Арслан заантай ном гэхээр :think:
Галын төлөө тэмцэл?... Санниковын газар?...Заан Залуудай?... ...?


Top
   
PostPosted: Mar.31.14 7:38 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Жозеф Рони Борьба за огонь

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Mar.31.14 7:45 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Mar.21.14 2:13 pm
Posts: 77
J.-H. Rosny aîné (Joseph Henri Honoré Boex) - «La Guerre du feu»

Image

Image


http://www.imdb.com/title/tt0082484/?ref_=ttmd_md_nm

Quest for Fire (1981)
"La guerre du feu" (original title)
100 min - Adventure | Drama | History - 12 February 1982 (USA)
7.4 Your rating: -/10 Ratings: 7.4/10 from 13,235 users
Reviews: 88 user | 46 critic
This story takes place in prehistoric time when three prehistoric tribesmen search for a new fire source.

Director: Jean-Jacques Annaud
Writers: Gérard Brach (screenplay), J.H. Rosny Sr. (based on the novel by)
Stars: Everett McGill, Ron Perlman, Nicholas Kadi | See full cast and crew »


Top
   
PostPosted: Apr.01.14 6:10 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
энэ үнэхээр сайхан зохиолыг хэлэх үү, унших юм олдохгүй уйтгарлаж суугааг хэлэх үү Крофтдоо баярлалаа. Эх орны дайны сэдэвтэй гое номнууд зөндөө ш дээ. Быковын "Сотников", бас хэний зохиол билээ "Дөчин дөрвөн оны наймдугаар сар" гээд сөрөг тагнуулчийн тухай сайхан ном бий. " Өргөст торон дотор"...энийг хүүхэд байхдаа уншаад хаа таарсан газраа Бухенвальд гэж шохойгоор бичээд ах эгч нартаа загнуулдаг байлаа. Дайны тухай номонд хүний мөс чанарыг гайхалтай харуулсан байдаг, зүгээр эгэл жирийн хүмүүс чинь л хамгийн амь өрссөн аюултай үед баатар болдог юм билээ. За уншаад байж дээ, зав зайгаараа ганц нэгийг оруулбал гүнээ талархах байна


Top
   
PostPosted: Apr.02.14 11:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
7

Лиза Бричкина арван ес наслахдаа үргэлж маргаашийн сайн сайханд итгэж байлаа. Өглөө бүр аз жаргалыг зөгнөсөн сайхан бодол өвөрлөн сэрэхэд эхийнх нь багтран ханиалгах чимээ шинэ өдрийн баяр жаргалтай золгох мөчийг холдуулдаг байв. Тэр сайхан бодлыг нь бүрмөсөн хөөн зайлуулчихгүй ч гэсэн холдуулна.
— Ээж чинь үхэх нээ гэж эцэг нь эрсхэн сануулжээ.
Таван жил эцэг нь ийм үгээр Лизаг угтаж байлаа. Лиза өглөө бүр гахайн торой, хонь, сангийн хөгшин моринд тэжээлий нь тавьж өгнө. Эхийнхээ rap нүүрийг угааж, хувцсы нь өмсүүлээд, хоолы нь халбагадан өгнө. Тэгснээ хоол унд хийж, гэр орноо цэвэрлэн, эцгийн мэдлийн хэсэг газрыг эргэн ойролцоох тосгоны дэлгүүр рүү талханд гүйнэ. Найз охид нь хэдийнээ сургуулиа төгсөж зарим нь цааш суралцахаар явж, зарим нь нөхөрт гарсан байхад, Лиза л хоол унд хийх, угааж арчих, хөрзөн цэвэрлэх, дахиад л хоол унд хийхчлэн өдрийг өнгөрөөн, маргаашийн сайхан өдрийг хүлээж байлаа.
Маргаашийн тэр баярт өдрөө Лиза хэзээ ч эхийнхээ үхэлтэй холбож байсангүй. Лиза эхийнхээ эрүүл байсныг муухан санаж байв. Харин Лизад өөрт нь хүний амьдралын аливаа сайн сайхан дүүрэн байсан болохоор үхлийн тухай бодол сэтгэлд нь огтхон ч буухгүй байлаа.
Эцгийн нь үргэлж үглээд байдаг үхлийн тухай хатуу үгнээс амьдрал бол илүү бодитой ойлголт байв. Тэр амьдрал нь сэтгэлд гэрэлтэх маргааш гэдэг нуугдаж, ойн бөглүү энэ хэсгийг тойрон өнгөрч байх шиг. Гэвч Лиза амьдрал гэдэг бодитой зүйл, түүнд өөрт нь амьдралын хувь ерөөл байх ёстой, түүнийг тойрч өнгөрөх учиргүй, маргаашийн өдөр заавал ирдэг шиг нэгэн цагт ирэх ёстой гэдэгт хатуу итгэж байв. Тэгээд Лиза тэсвэртэй хүлээж чаддаг байлаа.
Арван дөрвөн наснаасаа эхэлж Лиза эм хүний энэхүү аугаа их эрдмийг суралцаж эхэлжээ. Өвчтэй эхийгээ асрах гэж сургуулиасаа гарсан Лиза охин юуны өмнө сургуульдаа эргэн очихыг хүсэн хүлээж дараа нь найз охидтойгоо уулзан учрах мөч хүлээж, сүүлдээ ховор олддог завтай оройгоо тосгоны клубийн дэргэд өнгөрөөхийг тэсч ядан хүлээж байлаа. Тэгээд дараа нь...
Сүүл сүүлдээ нэг мэдэхнээ хүлээх юм юу ч үгүй болсон байжээ. Найз охидын сургуульд сурах нь суралцаж, ажил хийх нь хийж, түүнээс хол хөндий амьдарч дор бүрдээ өөр өөрийн сонирхолтой болж яваандаа Лиза түүнийг нь мэдэхээ ч болив. Клубт кино эхлэхийн өмнө хэд гурван үг сольж хөхрөлддөг байсан залуус нь ч хөндийрч, дооглонгуй ширтэх болжээ. Лиза жожиг болж, дуугаа хураан, хөгжилдөн зогсох хэсэг бүлэг залуусыг тойрох болж, сүүлдээ клубт очихоо бүр больжээ.
Ийнхүү түүний бага нас өнгөрч, түүнтэй хамт хуучин танилууд нь ч алга болов. Шинэ танилтай ч болсонгүй. Үнэндээ ой хамгаалагчдаас өөр замаас гарч дэнгийн гэрэл сүүмэлзэх цонхы нь ирж цохих улс байх биш дээ. Лиза хүүхэд ахуй насыг нь залган ямар xyвь заяа ирэх бол гэдгийг үл мэдэх тул гунигтай ч юм шиг, аймшигтай ч юм шиг санагдана. Сэтгэл үймсэн, уйтгарт нэгэн өвөл өнгөрч, хавар болоход эцэг нь тэргэн дээрээ нэгэн анчинг суулгаж ирлээ.
— Манайд хэд хоног байх гэнээ. Хаана байлгадаг билээ? гэж эцэг нь охиноосоо асуусанд ирсэн хүн хажуунаас нь:
— Өвсний саравч бий биз дээ? гэхэд нь,
— Даарна шүү дээ гэж Лиза эмээсхийн хэлэв.
— Дах өгөх үү?..
Эцэг нь зочны хамт галын өрөөнд удаан сууж aрхидав. Нимгэн ханын цаанаас эхийнх нь бөгшүүлэн ханиалгах сонсогдоно. Лиза зоориндоо орж байцаа авчран, өндөг шарж, яриагий нь чагнав.
Ихэнхдээ эцэг нь л ярьж байлаа. Том аягаар угсраа угсраагаар архи ууж тавагтай байцаанаас хуруудан авч, сахалтай амандаа чихэх зуур ярьсаар байлаа:
— Чи байз гэм, хонгор минь. Амьдрал гэдэг чинь ой мод гэсэн үг. Шингэлж, цэвэрлэж янзлах хэрэгтэй. Тийм биз дээ? Байз гэм хөө хүлээ. Хатсан, хорхой идсэн, өвдсөн мод, зулзаган мод байна биздээ. Тийм үү хө? гэхэд зочин амы нь дагуулан:
— Цэвэрлэх хэрэгтэй. Шингэлсний хэрэггүй, цэвэрлэх хэрэгтэй. Хогийн ургамлы нь хуу хамах хэрэгтэй гэж дуугарна.
— Тийм тийм чи байз гэм. Ой гэдгийг ой хамгаалагч бид л мэднэ. Ойгоо бид мэдэлгүй яах вэ. Харин амьдрал гэдгийг мэдэх үү? Бүлээн дулаан, амь голтой юм гүйж явбал яах вэ?
— Жишээ нь чоно...
— Чоно оо? гэж эцэг нь үстэй толгойгоо өрвөлзүүлэн, Чоно чамд тээр болж байгаа юм биз дээ? Яагаад тээр болов, аан яагаад?
— Яагаад гэвэл тэр чинь шүдтэй шүү дээ гэж анчин ннээв.
— Тэр тэгээд чоно болж төрсөн нь буруутай байиа уу? Буруутай гэж үү?.. Үгүй дээ, хонгор минь. Бид л чоноос өөрөөс нь ч асуулгүй буруутан болгосон шүү дээ. Энэ чинь хүний мөс үү?
— За даа Петрович аа чоно, хүний мөс хоёр гэдэг чинь тэс өөр хоёр ойлголт шүү.
— Тэс өөр хоёр ойлголт гэв үү?.. Тэгтэл чоно, туулай хоёр чинь нийцэх ойлголт уу? Байз гэм. Хонгор минь байз!.. За яах вэ, чоныг хүн амьтны дайсан гэж үзэх ёстой байж. Тийм болог. Үүнийг бид бүх ард түмний хэрэг болгож, бүх ард түмэн бүгдээрээ, Орос орон даяар бүх чоныг буудаж алъя л даа! Бүгдий нь!.. Тэгвэл чухам юу гээч нь болох вэ?
— Яагаад юу болох вэ гэж? Ан амьтан элбэг болно гэж зочин инээмсэглэв.
Эцэг нь ширээний зузаан банзыг шар үслэг том нударгаараа тэнхээ мэдэн түн хийтэл дэлдэж,
— Бага хэрэг мэдэв үү чи? Бага хэрэг! Тэр ан амьтан чинь эрүүл саруул явахын тулд гүйж харайх хэрэгтэй. Гүйж харайх хэрэгтэй мэдэв үү, хонгор минь? Гүйж харайхын тулд айх хэрэгтэй, чамайг идчихнэ гэж айх хэрэгтэй. Ийм л байна даа хөө. Ер нь ямар ч зовлонгүй нэг хэвийн амьдрал байж болох л доо. Болохоо л болно. Тийм амьдралаар яах юм бэ? Нам тайван л байхын тулд уу? Чоногүй бол туулай өөхөлж, гүйж дэвхэрч чадахаа болино. Тэгвэл юу болох вэ? Дахиад өөрсдөө чоно үржүүлж эхлэх үү, аль эсвэл туулайг айлгахын тулд гадаадаас чоно худалдаж авахад хүрэх үү?
— Ингэхэд Иван Петрович чиний хөрөнгийг хураагаагүй биз дээ? гэж зочин гэнэт асуув.
— Надаас юугий нь хураах юм бэ?
Байгаа юм гэвэл миний хоёр улаан гар дээр эхнэр охин хоёр байна. Ийм хүнээс чинь тэд юугий нь ч хураах билээ дээ гэж ой хамгаалагч санаа алдав.
— Тэд ий?
— За манайхан болог! гээд... эцэг нь архи аягалж тулгаад:
— Би бол чоно биш, хонгор минь, туулай гэснээ аяганыхаа ёроолд үлдсэнийг ховх сорж, ширээ түржигнүүлэн майга бор шиг босож үүдэнд очсоноо,
— Явж унтлаа. Охин чамайг хүргэж өгнө. Хаана Унтахыг зааж өгнө гэв.
Лиза буланд чимээгүйхэн сууна.
Тэр анчин бол хот газрын цагаан шүдтэй залуухан эр байсан тул охин ичингүйрхэв. Лиза түүнийг нүд салгалгүй ширтэх боловч харц тулгарахаас зайлсхийн өөд өөдөөсөө харахтай зэрэг нүд буруулж тэр хүн яриа эхэлбэл хариу хэлж чадахгүй, хэллээ ч тэнэг үг хэлчих вий гэхээс эмээнэ.
— Эцэг чинь хэнэггүй эр байна шүү.
— Улаан партизан байсан юм гэж охин яаран дуугарав.
— Бид мэднээ гэж зочин инээмсэглэн хэлээд босож, — За Лиза минь намайг унтах газар минь хүргээд аль гэв.
Өвсний саравчинд нүх шиг харанхуй байлаа. Лиза үүдний дэргэд зогсон бодолхийлснээ зочны гараас сангийн дах, үнгэгдсэн дэр хоёрыг авч,
— Та эндээ зогсож бай гэв.
Ганхсан шатаар дээш гарч, тэмтчин өвс тараан дэвсээд, толгойн талд нь дэр тавив. Доошоо бууж, зочныг дуудах болсон авч сэмхэн чих тавьснаа харанхуйн дунд өнгөрсөн жилийн зөөлөн өвсөн дээгүүр мөлхөн, эвтэйхэн болгож засав. Зочныг шатны гишгүүр дуугарган дээш гарч ирээд, харанхуйд сүүтэгнэн, хий тэмтчиж, халуун амьсгаагаа ойртуулан, бүдүүлэг загнасан ч яах вэ гэж хүсэн хүлээж байгаагаа Лиза энэ насандаа хэзээ ч хүлээхгүйсэн. Үгүй ээ, охины толгойд ямар ч нүгэлтэй бодол төрсөнгүй. Зүгээр л гэнэт зүрх нь хүчтэй булгилж, халуу оргих учир тодорхойгүй нэгэн явдал болж, сэтгэлий нь уяраагаад өнгөрөөсэй гэж хүссэн хэрэг.
Гэвч хэн ч шат чахруулсангүй. Лиза доошоо буулаа. Зочин үүдний дэргэд тамхиа баагиулж зогсоно. Лиза ууртай нь аргагүй, өвсний саравчинд тамхи бүү тат гэлээ.
— Би мэднээ гэж тэр хэлснээ тамхиныхаа ишийш гишгэж:
— Тавтай нойрсоорой гэв.
Тэгээд унтахаар яваад өглөө. Лиза сав суулгаа угаахаар гэр рүүгээ гүйж одов. Бүгдийг цэвэрлэж, таваг бүрийг хичээнгүйлэн хэзээ хэзээнээс удаан aрчиж зүлгэж байхдаа дахиад л айж зовох, хүсэн хүлээх зэрэгцэн цонх тогшихыг хүлээж зогсов. Бас л хэн ч цонх тогшсонгүй. Лиза дэнгээ унтрааж, унтахаар хэвтэхэд эхийнх нь бөгшүүлэн ханиалгах эцгийнх нь сүртэй хухирах сонсогдоно.
Зочин өглөө бүр гэрээс гарч алга болоод харуй бүрий болсон хойно ядарч туйлдсан ирдэг болов. Лиза түүнийг хооллоход, хоолыг яаруухан идэх боловч ховдоглодоггүй нь Лизад аятайхан санагдана. Хооллож дуусмагцаа шууд өвсний саравч руу явах бөгөөд одоо нэгэнт түүнд ор засаж өгөх хэрэггүй болсон болохоор Лиза ганцаар үлдэнэ.
— Та ангаас яагаад дандаа ганзага хоосон ирдэг юм бэ? гэж Лиза зориг гарган асуув.
— Аз муутай байхгүй юу гэж тэр инээмсэглэв
— Та бүр турж орхилоо. Ямар амралт гэж ийм байх вэ дээ? гэж өөдөөс нь эгцэлж харалгүй хэлэв.
— Энэ чинь л тун сайхан амралт, Лиза минь, Харамсалтай нь амралт дуусч, маргааш явах боллоо гэж зочин санаа алдан өгүүлэв.
— Маргааш гэнэ үү? гэж Лиза урамгүйхэн aсуув.
— Тиймээ маргааш өглөө. Юу ч агнаж чадсангүй үнэндээ инээдтэй байгаа биз?
— Инээдтэй юм гэж Лиза уйтгартай дуугарав.
Тэр хоёр өөр юм ярьсангүй. Тэр хүнийг явмагц Лиза гал тогооныхоо өрөөг янзалсан болж орхиод хашаандаа гүйн гарлаа. Өвсний саравч тойрон удаан холхиж, зочны хэрхэн ханиалгах, амьсгалахыг чагнан, хумсаа химлэснээ, үүдий нь сэмхэн онгойлгож, яаран эргэж, буцахаасаа өмнө өвс рүү авирлаа.
— Хэн бэ? гэж тэр хүн аяархан асуув.
— Би байна. Дэвсгэрийг чинь засаж өгөх үү? гэж Лиза дуугарав.
— Хэрэггүй ээ, явж унт гэж тэр хэлэв.
Лиза дуугарсангүй, харанхуйд өвсний бүгчим саравчинд, түүнээс холгүй сууна. Бүсгүй байдаг хүчээрээ амьсгалаа дарж ядан байгааг тэр сонсжээ.
— Яагаа вэ, уйдаа юу? гэхэд нь:
— Уйдаж байна гэж бүсгүй сонсогдох төдий хэллээ.
— Уйдлаа ч гэсэн, тэнэг юм хийсний хэрэггүй.
Тэр хүн инээмсэглэж байх шиг Лизад санагдахад уур нь хүрч, түүнийг, өөрийгөө үзэн ядах атал суусаар байв. Лиза юугаа хийж энд сууж байгаагаа, юунд энд ирснээ ч ойлгосонгүй. Лиза ерөөс уйлах нь тун ч ховор, голцуу ганцаараа байж түүндээ дасжээ. Одоо бол Лиза өөрийгөө өрөвдөж хайрлаасай гэж юунаас ч илүү хүсэн суув. Энхрий ялдам үг хэлж, толгойгий нь илэн, тайтгаруулаасай, бас битүүхэндээ үнсээсэй гэж хүсжээ. Ээж нь түүнийг сүүлчийн удаа таван жилийн өмнө үнссэнээс хойш хэн ч үнсээгүй өдий хүрснийг, одоо ингэж үнсүүлбэл түүний хүсэн хүлээсээр байгаа маргаашийн сайн сайхны баталгаа болох юм гэдгийг энэ хүнд ил хэлэлтэй биш дээ.
— Одоо явж унт, би маргааш эрт явна. Их ядарч байна гэх сонсогдов.
Тэгснээ юу ч бодсон шинжгүй, удаан гэгч нь чангаар эвшээж байв. Лиза уруулаа тас хазаж, шургачин уначих шахан, доошоо буухдаа өвдгөө хорстол юм мөргүүлж, хаалга чанга хаян, гадагш эрчээрээ гүйж гарлаа.
Өглөө эцэг нь сангийн Дымка хэмээх морио тэргэнд хөллөж, зочин ээжтэй нь салах ёс гүйцэтгэсний дараа хашааны хаалга чихрахыг Лиза чих тавин сонсов. Унтсан болж нүдээ анин хэвтэхэд зовхины нь завсраар нулимс урсаж байлаа.
Үдийн хоолноор эцэг нь нэлээд халамцуухан эргэж ирэв. Малгайнаасаа том том хөхөвтөр ёотон ширээн дээр түжигнэтэл асгаж:
— Манай зочин ч жирийн хүн биш байж шүү! Бидэнд ёотон өг гэж тушаасан нь энэ. Тосгоны хоршоонд бүтэн жил үзэгдээгүй эд шүү дээ. Бүтэн гурван кило ёотон!.. гэж гайхсан янзтай өгүүлжээ
Дараа нь дуугүй болсноо хармай халаасаа нэгжиж, нэлээд эрсний дараа тамхиныхаа савнаас үнгэгдсэн цаас гаргаж:
— Май гэв.
«Чи сургуульд орох хэрэгтэй Лиза, Ойд ганцаардаж гүйцжээ. Наймдугаар сард ирээрэй. Дотуур байртай техникумд оруулж өгөмз» гэжээ. Гарын үсэг хаяг нь байв. Өөр юу ч бичсэнгүй. Ядаж амар мэндээ мэдсэн юм алга.
Сарын дараа эх нь нас барав. Хэзээний дүнсгэр эцэг нь бүр ч зэрлэгшин архи уух нь ихдэж, Лиза урьдын адил маргаашийн өдрийг хүлээж, эцгийнхээ найз нараас болгоомжлон, үүд хаалгаа янгинатал түгжиж унтах болов. Харин одоо маргаашийн тэр өдрийг наймдугаар сартай ямагт холбон бодох болж, хамар өрөөнд согтуу улсын орилолдохыг сонсох бүрийдээ элэгдэж үрчийсэн зурвасаа мянгантаа уншина.
Гэтэл дайн эхэлж, Лиза хот орохын оронд хамгаалалтын ажилд дайчлагдлаа. Зунжин нуувч ухаж, танк эсэргүүцэх бэхлэлт хийж, түүнийг нь германууд эвтэйхэн тойроод өнгөрч байв. Лиза бүслэлтэд орж, тэндээсээ гармагц дахиад л нуувч ухаж, тэр нь цааш цааш ахисаар Дорно зүгт гүн оров. Намар орой болоход тэр Валдей хэмээх газар ирж, зенитийн ангид хуваарилагдаж, эдүгээ ийнхүү 171-р зөрлөг рүү зорьж яваа нь энэ билээ...
Васков анх тэдний жагсаалын өмнө нойрмог нүдээ анивчин балмагдан зогсож байхаасаа эхлэн Лизад таалагджээ. Түүний хатуухан цөөн үг тариачны уужуу тайван байдал, гэрийн гал голомтыг тэтгэн авч явахын баталгаа гэж эмэгтэй хүн бүр үнэлдэг эр хүний ул суурьтай байдал нь Лизагийн сэтгэлийг татжээ. Гэтэл бүгд комендантыг шоглон инээлдэж, түүнийгээ аятайхан хэрэг шиг үзэх болов. Ийм яриа хөөрөөнд Лиза оролцож байсангүй. Гэтэл юм бүгдийг хэдийн мэдчихсэн байдаг Кирьянова, ахлагчийг байрныхаа эзэгтэйн тансаг сайхан бие, эелдэг занд тэсч чадалгүй уургалуулчихаж гэж нийтийн өмнө дооглон инээхэд нь Лиза дүрсхийн уурлаж:
— Худлаа ярьж байна! гэчихэв. Кирьяновагийн бах нь ханан дуу алдаж:
— Дурлачихаж! Охидоо манай Бричкина сэтгэлтэй болчихож. Цэргийн хүнд шүү! гэж нэмж орилжээ.
— Хөөрхий Лиза! гэж Гурвич гүнээр санаа алдав.
Тэгтэл бүгд хөхрөлдөн шуугилдахад нь Лиза чангаар мэгшин уйлж, ой руу гүйлээ.
Рита Осянинаг эрж очиход Лиза модны хожуул сандайлан сууж уйлсаар байв.
— Тэнэг минь, яаж байгаа чинь энэ вэ? Зүгээр л байж байх хэрэгтэй. Мэдэв үү? Тоохын хэрэггүй.
Энэ удаа л ахлагчтай ингэж тааралдаагүйсэн бол харц тулгарахаас зугтаан, ичимхийгээсээ болж үхчих нь холгүй, амьдарсаар байх байлаа. Иймээс ч Лиза одоо ой руу жигүүр ургасан юм шиг жирийлгэж явав.
«Дараа чамтай хамт дуулна. Лиза байлдааны тушаал биелүүлчихээд л дуулна»... гэж ахлагчийн хэлснийг санаж явав.
Лиза түүний хэлснийг санан санан инээмсэглэж? урьд хожид үзэж мэдрээгүй сэтгэлийн их хөдөлгөөн амьсгал давхцуулахад ичингүйрч, хацар нь халуу оргиж явлаа.
Түүний тухай бодож явж тэмдэгт нарсаа өнгөрөөчихөөд нэгэнт намгийн дэргэд ирсэн хойно тулгуур модоо санасан боловч, эргэж очихоос залхуурчээ. Энд тулгуур хийчихээр хуурай мод элбэг байснаас Лиза нэгийг шилж авав.
Нялцгай шаварт орохоосоо өмнө эргэн тойрноо чагнаснаа, банзлаа яаралгүй тайллаа. Модны үзүүрт банзлаа уяж, цамцаа суран бүсний доогуур хичээнгүйлэн шургуулж засаад, цэнхэр өнгөтэй цэрэг дотуур өмдөө дээш шуун намагт оров.
Энэ удаа түүний өмнө шаврыг ярж зам гаргаж өгөх хүн байсангүй.
Шингэн зуурмаг ташаанд нь тулж зууралдаад Лиза амьсгаадаж, ийш тийш найган байж арай ядан урагшилна. Алхам тутамд арал дээрх хоёр нарснаас нүд үл салган мөс шиг хүйтэн ус туучин явав.
Шавар, хүйтэн ус, хөл дор амьтай аятай уухилах хөхүүл бамбалзуурын алинаас ч айсангүй. Гагцх үхээрийн газар шиг аниргүй хүрэн өнгөтэй намаг дунд ганцаар явах нь аймаар байлаа. Учиргүй айж айдас нь намдахын оронд алхах гишгэх тоолонд улам нэмэгдэж, яах ч аргагүй бие нь чичрэн, хөөрхийлөлтэй амьтан ийш тийш харах илүү хөдлөх, ядахдаа чанга амьсгаа авах ч сөгөөгүй явлаа.
Арал дээр яаж гарснаа ч мэдсэнгүй. Дөрвөн хөллөн мөлхөж, элгээрээ хуурай өвсөн дээр гарсан хойноо уйлав. Хүйтэнд бээрч, үхтлээ айсан бүсгүй булцгар хацар дээгүүр нь урсан ирэх нулимсаа арчиж суув.
Босоход нулимс нь урссан хэвээр. Нусаа татан явсаар арлыг өнгөрч, цааш газар ахих гэж яаран амарч хүчээ сэлбэлгүй намаг руу орж явчихав.
Эхлээд тийм ч гүнзгий биш байсан тул Лизагийн сэтгэл тайвширч, дотор нь онгойв. Сүүлчийн хэсэг газар үлдлээ. Энэ хэсэг хичнээн бэрх хэцүү байлаа ч цаана нь сэтгэлд дотно мод зүлэгтэй хуурай газар бий. Лиза шавар шавхайгаа хаана угааж янзлахаа хүртэл бодов. Тэгээд тогтмол устай газрыг санаж, зөрлөг хүртэл хувцсаа угаахын хэрэг байна уу даа ч гэж бодов. Замаа сайн мэдэж байлаа. Одоо шальгүй жаахан газар үлдсэн байх ёстой. Бүтэн цаг хагас гүйгээд л өөрийнхөн дээрээ хүрнэ гэж тооцоолов.
Явахад хэцүү болж, нямгийн ус өвдгөөр татаж байвч алхам тутамд нөгөө эрэг ойртож, ахлагчийн намаг руу орсон хожуулын цуурхай нь хүртэл харагдав. Тэгэхэд ахлагч эвгүй гишгэж, хөл дээрээ арай чарай тогтсоныг санав.
Лиза дахиад л Васковыг бодож, бүр инээмсэглэлээ. Заавал хамт дуулцгаана. Комендантыг байлдааны тушаалаа биелүүлчихээд зөрлөгт эргэж ирсэн хойно нь заавал хамт дуулна. Гагцхүү яльгүй заль гаргаж орой болсон хойно түүнийг ой руу дагуулж очих арга олох хэрэгтэй юм. Харин тэнд нэг гэрт суудгаараа л надаас илүү байрны эзэгтэй, бид хоёр хэн нь илүү хүчтэй болохыг харуулна даа...
Түүний өмнө маш том хүрэн зуурмаг тэсхийн хөөж байв. Санаандгүй байтал хурамхан зуур яг дэргэд намаг тийнхүү цүлцийн хөөхөд нь Лиза хашгирч ч амжилгүй хажуу тийшээ ухасхийв. Хажуу тийшээ ганцхан алхтал хөлийн дор тулах юмгүй болж, ёроолгүй зуурмагт хөл алдаж, ташаагаар нь татсан намаг аажмаар сорж эхлэв. Замын турш хүртэл хуримталсан айдас нь гэнэт сэтэрч зүрх рүү нь зүү шивэх шиг болов. Чадлын хэрээр тэмцэн хажуугийн зөрөг рү ү тэмүүлж, тулж явсан модоо бүхий биеэрээ дарлаа. Хуурай мод данхийтэл дуугаран хугарч, Лиза улаан нүүрээрээ хүйтэн, шингэн шаварт уналаа.
Гишгэх газар байсангүй. Хөлий нь аймаар удаан доош нь чангааж, гар нь ямар ч хэрэггүй ус самардан, Лиза амьсгаадан амьсгаадан атиралдан шингэн шаварт сорогдлоо.
Тун ойрхон ганцхан алхам, хагасхан алхмын зай зөрөг харагдах авч тэр хагас алхмыг гэтлэх боломж нэгэнт үгүй болжээ.
— Туслаарай!.. Авраарай!.. Туслаарай!..
Хэнэггүй хүрэн намгийн дээгүүр хэрдхийм өнчин орь дуу удаан гэгч нь хадлаа. Тэр орь дуу дээш нарсны оройд хүрч, бургасны мөчирт шингэн, сөөнгөтлөө намдсанаа, сүүлчийнхээ хүчийг шавхан байж, чангарснаа хаврын сүүл сарын тунгалаг агаарт замхарлаа.
Сайхан хөх тэнгэрийг Лиза удаан гэгч нь ширтлээ. Сөөнгөтөн, аманд орох шавар шавхайг нулимж, хөх тэнгэр өөд тэмүүлэн тэмүүлэхдээ эцсээ хүртэл итгэсээр байв.
Модны дээгүүр нар алгуурхан мандаж намгийг гэрэлтүүлэн, маргаашийн жаргалант өдрийн хүслэн шиг тэсэхийн аргагүй хурц дулаахан гэрлээрээ Лизаг сүүлчийн удаа гийгүүллээ. Хамгийн сүүлчийн эгшин сүртэл өөрт нь хязгааргүй баяр авчрах тэр маргаашийг үзэх хувьтай гэж итгэсээр байлаа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.03.14 1:15 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
8

Тэднийг хөхрөлдөж хооллож (мэдээж хуурай хүнсээр) байх зуур дайсан холджээ. Нэг үгээр хэлэхэд шуугиант эрэг, орилоо хашгичаа бүсгүйчүүд, нүдэнд үл үзэгдэх эрэгтэйчүүдээс үргэж ойд шургалан орж, замхрах мэт чимээгүй болжээ.
Энэ байдал Васковт нэг л сэжиг төрүүлж байлаа. Тэр байлдааны туршлагаас гадна анчны туршлагатай учир дайсан, баавгай хоёрын аль алиныг хараанаас салгаж болохгүйг мэднэ. Дайсан юу бодож хаашаа явж юу хийх гэж санаж сэдэж байгааг савдаг л мэдэх байх. Баавгайг чи агнаж байна уу, аль эсвэл баавгай чамайг агнаж байна уу, чухам алин болохыг ойлголгүй байгаа бүтэлгүй анчны байдалд ахлагч оржээ. Ийм урагшгүй хэрэгт орооцолдохгүйн тулд ахлагч бүсгүйчүүдээ эрэг дээр үлдээж, Осянинатай хамт хяналт хийхээр явлаа.
— Миний араас яв, Маргарита. Намайг зогсвол зогсоод, хэвтвэл хэвтээд байгаарай. Германуудтай нуугдаж тоглох гэвэл үхэлтэй тоглохтой адил гэсэн үг. Иймээс чих сонор, хараа хурц байх хэрэгтэй.
Тэгээд тэр түрүүлэн бутнаас бутанд, хаднаас хад дамжиж явлаа. Өмнөхөө нүдээ чилтэл харж, чихээ газарт наан чагнаж, салхи үнэрлэн шиншилж тэсрэхэд бэлэн гранат шиг явав. Бүгдийг нэгжин харж сайтар нягтлан чимээ чагнаснаа гараа дөнгөж хөдөлгөхөд нь Осянина яаран дөхөж очлоо. Хоёул мод чулуу дуугарах нь уу, тэнэг шаазгай шаагилдах нь уу гэж чимээ чагнаж, ахлагч дахиад л бөгтийн бөгтийн сүүдэр мэт аниргүй урагшлан дараачийн нуугдах газар хүрэх хооронд Рита хоёр биенээ орлон чимээ чагнаж хоцорно.
Тэгсээр тэд хясаа дамжин мөлхөж өнгөрөөд, гол байрлалдаа хүрч дараа нь Бричкина германуудыг тойрон гарч ой руу орсон хэсэг нарсанд хүрлээ. Бүх юм чимээ аниргүй нам гүм бөгөөд ер энэ хорвоод ямар ч хорлонт дайсан байхгүй юм шиг байсан авч Федот Евграфыч өөрөө болон бага түрүүч Осянина хоёул иймхэн юманд хууртаж болохгүй хэмээн бодож явлаа.
Хэсэг нарсны цаана Легонтын нуурын том том бул чулуутай, хөвдөөр бүрхэгдсэн налуу эрэг харагдав. Ойн төгөл эргээс хол налуу энгэрээс эхэлж муруй тахир хус, шингэхэн гацуур модод үргэлжилнэ.
Энд ахлагч яльгүй саатаж, дурангаар бут модыг нэгжиж харснаа, нуурт түрж орсон налуу энгэрийн зүгээс салхилах зөөлөн салхийг үнэрлэв. Дэргэд нь Рита огт хөдлөлгүй хэвтэхдээ хөвдний усанд хувцас нь аажим норж байгаад сэтгэл зовжээ.
— Мэдэрч байна уу? гэж Васков аяархан aсуугаад ганцаараа ярих мэт.
— Германуудыг соёл нь хөөдөв байна. Кофе чанаж уух дур нь хүрч л дээ гэв.
— Та яагаад тэгж бодож байгаа юм бэ? Гэвэл:
— Утаа гарч байна. Өглөөнийхөө цайг ууж байгаа хэрэг. Харин бүгдээрээ, арван зургуулаа байна уу, үгүй юу...
Ахлагч бодолхийлснээ винтовоо нарс модонд нямбай гэгч нь түшүүлж тавиад, суран бүсээ гайгүй сайн чанга бүсэлж доош сууж:
— Маргарита хэн нэг нь өөр тийшээ явчихсан байж магадгүй, тэднийг тоолох хэрэг гарлаа. Миний хэлэхийг сонс. Буудалцаж эхэлбэл цаг алдалгүй, даруйхан холдоорой. Бүсгүйчүүдээ аваад шулуухан дорно зүг, бүр суваг хүртэл яваарай. Хэдийгээр удахгүй Лиза Бричкина зөрлөгт хүрч удахгүй манайхан мэдэх учиртай байлаа ч гэсэн очсон газраа германуудын тухай илтгээрэй. Бүгдийг ойлгов уу? гэсэнд:
— Ойлгосонгүй. Та өөрөө яах юм бэ? гэж Рита асуув.
— Болиорой, Осянина гэж ахлагч ширүүн хэлээд:
— Энд бид ямар мөөг жимс түүж яваа биш. Тэд намайг илрүүлэх л юм бол, амьдаар минь тавихгүй, бүр горьдсоны гарз. Тиймээс яаралтай холд. Тушаал ойлгов уу?
Рита дуугарсангүй.
— Осянина юу гэж хариулах ёстой билээ?
— Ойлголоо гэж хариулах ёстой.
Ахлагч инээвхийлж, тонголзсоор ойрхи бул чулууны зүг гүйлээ.
Рита түүний араас нүд салгалгүй ширтэж байсан боловч чухам хаашаа орчихсоныг нь мэдсэнгүй, тэр саарал бул чулуун дотор шингэсэн мэт алга болжээ. Цэрэг цамцных нь ханцуй, банзал цөм нэвт норж, Рита гэдрэг ухран мөлхөж, чулуун дээр гарч суугаад ойн амгалан чимээг чагнав.
Рита юу ч тохиолдох ёсгүй гэдэгт хатуу итгэж, тайван хүлээж суув. Ер Ритагийн үеийнхэн үйл сайнаар төгсөхөд итгэж, хүлээж сурсан агаад амжилтад хүрч чадахыг эргэлзвэл урваснаас ялгаагүй гэж үзэх аж. Айх, итгэл алдах явдал хааяа гаравч, сайнаар төгсөнө гэдэг дотоод сэтгэлийн үнэмшил хэзээ ямагт бодит байдлаас ч илүү хүчтэй байлаа.
Рита хичээнгүйлэн чагнаж, тэсч ядан хүлээж байсан боловч Федот Евграфычийн ирснийг мэдсэнгүй, тэр огт санаандгүй байтал ямар ч чимээ гаргалгүй гэнэт гарч ирж, түүний ард нарсны том мөчир үл ялим хөдөлж байв. Ахлагч винтов буугаа сэмхэн авч, Рита руу толгой дохин ширэнгэ дотор оров. Тэгээд хаданд тулж очсон хойноо сая зогсож:
— Нөхөр Осянина чи муу байлдагч байна. Хэнд ч хэрэггүй байлдагч гэж хэлэхдээ тэр уурласангүй, харин түүний төлөө санаа зовсон байдал илрэхэд Рита инээмсэглэж:
— Яагаад? Гэсэнд,
— Гэрийн сойр шиг л модны хожуул дээр цомцойж суух гэж. Чамайг хэвтэж байгаарай гэж тушаасан шүү дээ.
— Федот Евграфыч аа, тэнд чинь их нойтон байна.
— Нойтон гэнэ ээ?.. гэж Федот Евграфыч дургүйцэн үглээд,
— Чиний азаар тэд кофе ууж сууна, тэгээгүйсэн бол чамайг ганцхан шүрших байсан юм.
— Та тэгээд, таасан байх нээ?
— Би ямар төлөгч эхнэр биш Осянина. Арав нь хоолоо зооглож суухыг харлаа. Бас хоёр нь харуулд гарсныг харлаа. Бусад нь өөр газар албаа гүйцэтгэж явах нь. Задгай галын дэргэд оймсоо хатаахалр тавьсныг бодоход удаан байх бололтой. Тэгэхлээр одоо бид байрлалаа өөрчлөх хэрэгтэй. Би энд чулуун дундуур мөлхөж ажиглаж байя, Маргарита чи, байлдагчдаа аваад ир. Сэмхэн авчраарай. Өчүүхэн ч инээж ханиаж болохгүй шүү!
— Би ойлгож байна.
— Би тэнд тамхи хатаах гэж тавьсан. Аваад ирээрэй хө. Бас бус юм ч бий. Хэлүүлэх юун.
— Бүгдийг авчирна. Федот Евграфыч аа.
Осяниныг нөхдийнхөө хойноос явсан хойгуур Васков, хол ойрын чулуун дундуур элгээрээ мөлхөж бүгдийг ажив. Нүд ширтэн харж, чих тавин чагнаж үнэрлэн шиншивч, германчууд ойр хавьд байх шинж мэдэгдсэнгүйд ахлагч ялимгүй урамшив. Түүний тооцоолсноор Лиза Бричкина зөрлөг хүрэх дөхжээ. Байдлыг илтгэхэд манайхан хорлон сүйтгэгчдийг үл үзэгдэх тороор урхидан барьж авна даа гэж бодлоо. Өнөө орой юмуу, цаад зах нь хожимдлоо гэхэд л үүрээр туслах хүч ирнэ! Тусламж ирэхэд ахлагч тэднийг мөр хөөлгөж, охидоо хадны ард, аюулгүй газар аваачна. Хашгирах дуу сонсдохгүй газар аваачна, энд мэдээж, гардан байлдахаас өөр аргагүйд хүрнэ шүү дээ.
Тэр байлдагчдаа холоос танилаа. Хэдийгээр тэд чимээ анир гаргахгүй, хоорондоо шивнэлдэхгүй боловч комендантыг юу гэж бодно! Тэдний ирж явааг бүтэн мод газраас мэдэв. Байлдагчид нь хэт хичээснээс болж уухилж аахилсан ч юмуу, эсвэл үнэртэй усных нь үнэр мэдэгдсэн юмуу, Федот Евграфыч хэдийн мэдэж, хорлон сүйтгэгчдийн дунд мэргэжлийн анчин байхгүйд олзуурхана. Бүтэн гурван цаг шахам хад чулуу, төгөл модон дундуур мөлхөж тамхи татах зав гараагүй тул одоо тэсгэлгүй тамхи татмаар санагдав. Түрүүнд тамхи татах хорхой хүрээд тэсэхгүй байж магадгүй хэмээн болгоомжилж тамхиныхаа уутыг бул чулуун дээр бүсгүйчүүдэд захиж орхисноо харамслаа. Тэднийгээ угтан очиж чимээгүй байхыг сануулаад, тамхиныхаа уутыг асуусанд Осянина гараа алдлан:
— Мартчихжээ Федот Евграфыч, хонгор минь мартчихжээ!.. гэв.
Ай хөөрхий, эмэгтэй хүн гэж ийм мартамхай амьтан байх гэж! Савдаг авмар! гэж хараав. Эр хүн байсансан бол хичнээн амар вэ дээ. Долоон булчирхайг нь тоолж байгаад, салан амьтдыг эргүүлээд л хөөх байсан. Энэ удаа инээмсэглэх аядахаас өөр арга байсангүй.
— За яая гэх вэ? Ороох тамхи бий... Ингэхэд чи арай миний үүргэвчийг мартчихаагүй биз дээ?
Үүргэвчинд бүх зүйл нь байлаа. Комендант ороох тамхинд санаа зовсонгүй, харин ЭХ ОРНОО ХАМГААЛАГЧ ХҮНДЭТ НӨХӨРТ» гэж урнаар хатган оёсон тамхины уутандаа харамсав. Тэгж харамссанаа нууж амжаагүй байтал Гурвич эргээд гүйчихэв.
— Би аваад ирье. Хаана байгаагий нь мэднэ гэв.
— Нөхөр байлдагч Гурвич, чи хаачих нь вэ?.. нөхөр хэлмэрч ээ!..
Яах ийхийн зуургүй гутлын нь тавхай гялалзаад алга болов...
Соня Гурвич эдүгээ хүртэл түрийтэй гутал өмсөж үзээгүйгээс, туршлагагүйдэж, хувцас түгээх газраас хоёр номероор илүү гутал авч өмсжээ. Таарсан гутал ямар дуутай байдгийг цэргийн албаны хэн нь ч сайн мэднэ. Сонягийн гэрийнхэн энгийн хүмүүс учир тэднийд түрийтэй гутал ер байсангүй. Сонягийн эцэг н ч гэсэн гутлын түрийний хаахнаас нь яаж татаж өмсдөгийг мэдэхгүй ажээ...
Немигаас цаахна байдаг тэдний жижигхэн байшингийн хаалган дээр «АНАГААХ УХААНЫ ДОКТОР СОЛОМОН АРОНОВИЧ ГУРВИЧ» гэсэн хаяг байдаг байжээ. Хэдийгээр эцэг нь жирийн нэгэн хэсгийн эмч агаад анагаах ухааны доктор биш ч гэсэн энэ хаягаа авдаггүй байв. Учир юу гэвээс түүнийг өвөг эцэг нь дурсгал болгож, хаалганд нь хадаж өгчээ. Хүүгий нь эрдэм боловсролтой хүн болсныг бүх Минск даяар мэдэг гэж ингэсэн байжээ.
Бас хаалганы хажууд хонхны бариул байх бөгөөд түүнийг татахаар хонх дуугарна. Сонягийн хүүхэд ахуй цагийнх нь турш тэр хонхны сандарган жингэнэх дуу өдөр шөнө, өвөл зуныг үл ялган хангинадаг байжээ. Хөлсний тэрэг үнэтэй учир аав нь тэнгэр ямар ч байсан ялгаагүй жижиг чемонданаа бариад явган явдаг байв. Эргэж ирээд эцэг нь сүрьеэ, бах, хумхаа өвчний тухай намуун дуугаар ярьж, эмээ нь интоороор буйлуулсан дарс хийж өгдөг байв.
Тэднийх найрсаг өнөр өтгөн айл байв. Хүүхдүүдээс гадна ах дүүсийн хүүхдүүд, эмэг эх, эхийнх нь нөхөрт гараагүй дүү, бас нэг холын хамаатан эмэгтэй цуг амьдрах учир ганцаар ор эзэмших хүнгүй, харин нэг орон дээр гурвуулаа унтах явдал ч байдаг байлаа.
Соня их сургуульд орсон хойноо ч эгч нарынхаа платьнаас зүйж оёсон, хөө хуяг шиг хүнд саарал платье өмсдөг байв. Платьныхаа хүнддэхийг анзаардаггүй байсан нь бүжигт гүйхийн оронд уншлагын танхим, билет олдвол Москвагийн уран сайхны их театр руу гүйдэг байсных биз дээ. Гэтэл лекц хичээл дээр хажууд нь суудаг нүдний шилтэй залуу уншлагын танхимд хамт ордог нь санамсаргүй тохиолдол биш гэдгийг Соня гадарлах болсноос хойш платьныхаа хүндийг сая ажиглажээ. Энэ бол их сургуульд орсных нь дараачийн зун юмдаг.
Горькийн нэрэмжит соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэнд хамт өнгөрүүлсэн мартагдашгүй нэгэн үдшээс хойш тав хоносны дараа хамт сурдаг тэр залуу нь Блокийн нимгэн номыг дурсгал болгон өгчөөд, caйн дураараа фронтод явжээ.
Тийм ээ, Соня их сургуульд сурч байхдаа ч эгч нарынхаа платьнаас зүйж оёсон, хөө хуяг шиг xүнд урт платье өмсөж байсан юм.
Гэхдээ удаан ч өмссөнгүй, ердөө л нэг жил өмсөж, дараа нь цэргийн дүрэмт хувцсаар солилоо. Тэгээд бас хоёр номероор томдсон түрийтэй гутал өмсжээ.
Цэргийн ангидаа юугаар ч тодорч байсангүй, ердийн дуу шуу багатай, зүтгэлтэй тийм л нэгэн бүсгүй байв. Зенитчин эмэгтэйчүүдийн дотор санамсаргүй оржээ. Фронт гүн хамгаалалтад орж, тэнд хэлмэрч хүрэлцээтэй байхад харин зенитчид ховор байв. Тэгээд л «мессерүүдтэй» тулалдсаны дараахан Женя Комельковагийн хамт түүнийг ийш нь томилжээ. Тийм ч болоод түүний дуугарахыг ахлагчаас өөр хүн сонсоогүй бололтой.
— Гурвич хашгирах шиг!..
Сайн чагнавал хясааны сэрвээн дээгүүр чимээгүй, гагцхүү салхи үл мэдэг исгэрч байв.
— Үгүй ээ, танд тэгж санагдсан байлгүй гэж Рита хэллээ.
Тэртээ хол хүн амьсгаа авах шиг огцом бүдэг дуугараад дахин дуулдсангүй. Гэвч Васков хамаг бие хураан чагнахад нүүр нь чулуугаар сийлсэн мэт хөдөлгөөнгүй болов. Тэр хачин эвгүй дуу чихэнд нь л хоногшин дуулдаж, юу болж байгааг ойлгосон Федот Евграфычийн хамаг бие хүйт дааж нүд нь гөлөрч, өөрийн биш хоолойгоор,
— Комелькова, миний хойноос. Бусад нь эндээ хүлээж бай гэв.
Васков сүүдэр шиг сүлжиж, Женя араас нь чүү чамай гүйцэн амьсгаадаж явав. Үнэндээ гэхэд Федот Евграфыч юу ч үгүй хөнгөн явахад Женя винтовтой, бас тэгээд банзал өмссөн нь гүйхэд үргэлж тээр болно. Гол нь Женя чимээ гаргахгүйн тулд xaмаг хүчээ дайчилж, өөр юу ч бодохгүй байв.
Ахлагч тэр дууг сонсмогц л бүх биеэ хярж, сэтгэлээ үзүүрлэжээ. Ганцхан удаа гарсан, үл мэдэг шахам тэр дууг ахлагч гэнэт сонсохдоо юу болж байгааг ойлгожээ. Ийм дууг тэр олон сонссон билээ. Ийм дуу замхран алга болж, орчиндоо шингэх боловч дуулдсаар байх ажээ. Амь тавихын өмнөх эцсийн ийм дуу хэзээ ч мартагдахгүйгээр чихэнд хадаастай үлдэнэ. Ийм дуу хамаг биеий нь хүйт оргиулж, зүрх шимшрүүлэн, сэтгэл урах тул комендант одоо ийнхүү яарч явлаа.
Тэгснээ хана хэрэмд тулсан юм шиг гэнэт зогсоход нь Женя эрчиндээ болоод ахлагчийн далыг бууны амаар ёворч орхив. Ахлагч эргэж ч харсангүй явган сууж, хүний мөр илрүүлж газарт гараа хүргэв.
Арзгар хээтэй том гутлын мөр байлаа.
— Германууд уу?.. гэж Женя чимээгүйхэн амьсгаадан асуув.
Ахлагч хариу хэлсэнгүй. Эргэн тойрноо харж, чих тавин салхи үнэрлэснээ, гарынхаа арьсы нь цайтал нударга зангидлаа. Женя урагш ажин харвал чулуун дээр бараан дусал үзэгдлээ. Васков чулууг болгоомжтойхон авч үзвэл өтгөн хар дусал амьтай юм шиг мэлтэгнэж байв. Женя толгойгоо савлаж орилох гэснээ амьсгаагаа дотогш татлаа.
— Салан байна..гэж ахлагч аяархан хэлснээ—Салан байна гэж дахин давтав.
Чулууг байранд нь болгоомжтой тавьснаа хэн хаашаа явж, хаана зогсож байсныг шалгаж ажиглав. Тэгснээ хад руу ойртлоо.
Гурвич хадны завсар атиран хэвтэж байлаа. Хормой нь эргэсэн банзал дороос эв хавгүй цэрэг гутал сэртийнэ. Васков суран бүснээс нь татасхийж яльгүй хөндийрүүлэн суганаас нь өргөж, хажуу тийш нь харуулан хэвтүүллээ.
Соня дутуу аниастай нүдээрээ тэнгэр өөд гөлрөн харж, цэрэг цамцных нь энгэр улаан нялга болжээ. Федот Евграфыч товчийг нь болгоомжтой тайлж, чихээ наан чагнав. Удаан гэгч нь чагнаж байх энэ үеэр Женя зангидсан гараа хазлан чимээгүй эхэр татсаар байв. Тэгээд Васков өндийж, бүсгүйн цээжинд наалдсан, цусанд нэвчсэн гялганах цамцыг нь засав. Хоёр нарийхан нүх онгойн харлах агаад нэг нь зүүн хөх нөгөө нь арай дор зүрхнийх нь тус газар харагдлаа. Ахлагч санаа алдаад:
— Яагаад орилсны чинь учрыг одоо л мэдлээ.
Тэр этгээд эр хүнийг хутгалах сургуультай байж л дээ. Эхлээд хутгалахад хөх чинь саад болж, зүрхэнд чинь хүрч чадаагүй юм байна. Тэгээд л чи дуу алдаж амжсан юм байна гэв.
3ахы нь хамхиж, бүр товчий нь нэгд нэгэнгүй товчиллоо. Гарын нь элгэн дээр нь хумхин тавьж, зовхийг нь алгаараа хаах гэсэн боловч болсонгүй дэмий л нүүрий нь цусаар будчихав. Дээш өндийж:
— Соня минь, энд хэвтэзнэж бай даа гэв.
Женя ард нь эхэр татан ингэнэв. Ахлагч хөмсөг зангидан хүрлийж:
— Ингэж байх цаг биш, Комелькова гэв.
Тэгээд доош тонгойн, үл үзэгдэх шахам иржгэр мөрийг мөшгөн хурдан урагшиллаа.

9
Германууд Соняг хүлээж байж уу, аль эсвэл Соня өөрөө санаандгүй дээрээс нь орчихов уу? Трүүн хоёр ч удаа явсан замаараа айхыг мэдэхгүй гүйж, ахлагч Васковт тэр муу хөөтэй тамхийг аврах гэж явсан нь тэр. Баясан гүйж яваад булбарай мөрөн дээр нь хөлс даасан нүсэр хүнд бие хаанаас бууж ирээд гэнэт зүрхээр нь нэвт хүчтэй өвдсөнийг мэдэж завдсангүй. Үгүй ээ, мэдэж амжсан байна. Мэдмэгц дуу алдаж амжсан юм байна. Яагаад гэвэл анхны сүлбэлтээр зүрхийг нь оносонгүй хөх нь саад болжээ. Чийрэг сайхан ч хөхтэй хүүхэн байж.
Магадгүй ингээ ч үгүй байж мэднэ. Германууд Соняг отож хүлээж байсан юм болов уу? Хорлон сүйтгэгчид туршлагагүй охидыг тагнуул сайн хийсний учир одон хүртсэн, хугацаа улирсан ахлагчтай нь хамт хуурч орхив уу? Аль эсвэл би тэднийг биш, тэд намайг эртнээс мөрдөж отсон хэрэг ү? Бид бүгдийг харж, тоолчихоод, хэн нь хэнийг хэдийд яаж зүйл дуусгахыг тооцоолчихоод байсан yлс уу?
Васков айсангүй, гагцхүү занал хорсол нь бадарчээ. Тийнхүү хорсол хилэн нь тэсгэлгүй бадрахад шүдээ хавиран хөмхийгөө зууж, тэднийг гүйцэх л юмсан гэхээс өөр юм бодсонгүй. Гүйцэх л хэрэгтэй, нэг гүйцсэн цагт учир нь олдоно...
— Чи муу миний гарт хашгирч завдахгүй вий... Чи муу хащгирч завдахгүй... гэж зүхнэ.
Бул чулуун дээрх балархай, мөрийг Федот Евграфыч харж дайсан хоёулаа байсныг лавтай мэдэв. Германуудыг олигтойхон хянаж чадалгүй, задгай галын тэртээ тэнэж яваа гэж андуу бодож өчигдөрхөн нэг тогооноос хоол идэж суусан хэлмэрч бүсгүйг өөрийнхөө арчаагүйгээс болж баллуулчихлаа гэж дахиад л өөртөө гомдон өөрийгөө зүхэж өршөөлгүй зэмлэж явав. Энэ нэхэл хатуу гомдол цээжийг нь бөглөчих шахаж, гагцхүү дайсны мөрийг мөшгөж явахдаа дотор нь өчүүхэн уужирна. Өөр юу ч бодсонгүй. Комельковаг ч эргэж харалгүй явна.
Васковыг хаашаа, юунд ингэж гүйж явааг Женя мэдэж байв. Ахлагч хэдийгээр ганц ч үг хэлээгүй гэсэн ч Женя учрыг ойлгож, айхыг огт мэдэхгүй явав. Гэнэт Женягийн бүхий л бие сэтгэл хатуужиж, өвдөх шаналах юмгүй болжээ. Нэгэн юм дотроос нь зад тавих гээд байх мэт боловч Женя биеэ барьж чадна. Эстон авгай өөрийг нь нууж байх үед нэг удаа яг ийм байж билээ. Дөчин нэгэн оны зун, бараг нэг жилийн өмнө...
Васковыг гараа өргөхөд Женя амьсгаагаа дарж ядан тэр дороо зогсов.
— Амьсгаагаа дар. Тэд энүүхэн хавьд ойрхон байх ёстой гэж Федот Евграфыч сонсдох төдий дуугав.
Женя винтовоо бүхий биеэрээ тулж, цамцныхаа захыг ярав. Хамаг чадлаараа чанга гэгч нь санаа алдаж, цээжнийхээ багтрааг гаргамаар санагдавч, шүүрний нүхээр шахах лугаа адил амьсгаагаа тогтоон гаргах учир бие нь тавигдсангүй.
— Тэд нар тэр байна гэж ахлагч хэллээ.
Ахлагч хадны хоорондхи нарийхан завсраар харж байлаа. Женя ч харав. Ойн наад захын шингэн хусан төгөлд жижиг модны туяхан орой найгасхийхийг харлаа.
— Цаадуул чинь бидний дэргэдүүр өнгөрнө гэж Васков эргэж харалгүй өгүүлээд, — Эндээ байж бай. Намайг нугас шиг дуугарахаар, ямар нэгэн чимээ гарга. Намайг эргэж хартал чулуу юмуу аль эсвэл бууныхаа бөгсөөр газар цохиж чимээ гарга. Тэгээд таг чиг болоорой. Ойлгов уу?
— Ойлголоо гэж Женя хэллээ.
— За тэгэхлээр, нугас шиг дуугарахаар шүү.
Урьтаж болохгүй.
Тэгээд Васков гүн амьсгаа авч бул чулуун дээгүүр харайн гарч хусан ойд шууд орлоо.
Хамгийн гол нь наран талаас нь ухасхийвэл нүд нь гялбаад харж чадахгүй. Дараа нь нуруун дээр нь үсрэн буух хэрэгтэй. Дээрээс нь дарж аваад дуугарах зав өгөлгүй хутгалах нь чухал. Яг л усан дотор нухах шиг...
Васков германууд тойрч өнгөрөхөөргүй, өөрийг нь ажиглахааргүй тийм аятайхаи газар сонгон авав. Xарин ахлагчийн нуугдсан газрын хажуугаас хусан төгөл дотуур зурвас зай гарсан байх тул германууд үл харагдана. Эндээс алдалгүй тайван буудаж болохоор боловч дайсны гол хэсэгт сонсогдохгүй гэх бат итгэлгүй бөгөөд одоохондоо чимээ шуугиан дэгдээх нь ашиггүй байлаа. Ийм учраас ахлагч rap буугаа гэрэндээ хийж уначихаж юу магад гэж товчлоод олзолж авсан финланд хутга нь хуйнаасаа хэр амархан сугарч байгааг шалгав.
Хаврын нялх навчаа дэлгэн хээлсэн шингэн хусан төглийн дунд германууд анх удаа ил гарч ирэв. Федот Евграфычийн бодсончлон тэд хоёулаа байлаа. Баруун мөрөндөө автомат буу мөрөвчилсөн лужир том биетэй эр түрүүнд нь явна. Хэдийгээр ингээд тэднийг гар буугаараа нухчихаж болох яг тохиромжтой цаг байсан боловч ахлагч тэгсэнгүй, энэ бодлоо дахин таягдан хаяв. Тэгэхдээ буун дуу гаргахаас айсандаа биш, Соняг хэрхэн тамласны нь санаж, тэднийг хялбархан үхлээр хороохыг хүссэнгүй. Нүдийг нүдээр амийг амиар солино. Одоо хэргийг гагцхүү ингэж шийдвэрлэх ёстой байлаа. Өөр зам байхгүй.
Германууд айсан шинжгүй, тайван гэлдэрч, хойно яваа хоёр дахь нь бүр уруулаа долоон, хатсан талх мэрнэ. Ахлагч тэдний алхааг хэмжиж хэдийд зэрэгцэн ирэхийг нь багцаалж хутгаа сугалж, эхний хүн сайн үсрээд хүрч болох хэмжээний зайд ойртон ирэхэд нь хоёр удаа богинохон нугас болж дуугарлаа. Германууд нэгэн зэрэг эргэн хартал тэдний ард Комелькова бууныхаа бөгсөөр хад цохин чимээ гаргахад тэд чимээ гарсан зүг огцомхон эргэмэгц нь Васков гэнэт үсрэв.
Газраа зөв сонгож, үсрэх хэмжээгээ яг тааруулж чаджээ. Германы нуруун дээр үсрэн бууж тохойг нь чанга өвдөглөн хавчив. Тэр германыг амьсгаа авч хөдөлж ч амжаагүй байхад нь ахлагч солгой гараараа духы нь ар тийш нь тулхэж байгаад гүрийсэн хоолойг нь хурц хутгаар тас огтлов.
Хонь алах адил огтхон дуу гаргалгүй амжиж, хоолойгий нь тас огтлоод хий хэржигнэж цус олгойдохоор бодсоноо яг ёсоор нь гүйцэтгэв. Дайсныг навсайн унаж эхлэхэд комендант үсрэн бууж хоёр дахь герман pyу дайрлаа.
Ганцхан агшин ердөө л ганцхан агшин өнгөрчээ. Хоёр дахь герман эргэж ч амжаагүй цаашаа хараад зогсож байлаа. Васковын дахин харайх хүч барагдсан юмуу, аль эсвэл алгуурлаж орхисон юмуу ямар боло энэ дайсныг хутгалж амжсангүй.
Тэрээр германы автоматы нь алдуулсан боловч фин хутгаа унагалаа. Хутга нь нил цусанд хутгалдаж cавандсан юм шиг гулсамхай болсон байв.
Тун ч тусгүй хэрэг боллоо. Байлдаж тулалдахын оронд гудамжны нударган зодоон аятай юм болов. Тэр герман хэдийгээр дунд хэрийн нуруутай боловч лагс биетэй, яггүй шандаслаг эр ажээ. Васков түүнийг борвиор нь бохисхийлгэж дороо хийж нэг л болохгүй байв. Хад, чулуу, хус модон дунд ногоон хөвдөн дээр өнхрөн ноцолдож байхдаа тэр герман хараахан чимээ имээгүй байгаа нь ахлагчийг цааш нь харуулчихна гэсэн юм уу, эсвэл хүчээ нөөсөн янзтай байв.
Федот Евграфыч дахиад л алдаж орхилоо. Германыг аятайхан барих гэж барьцаа застал тэр герман гараас нь мултарч, хутгаа хуйнаас нь сугалж амжив. Хэрэг бишдэж Васков тэр хутгыг нь холдуулах гэж байдаг хүчээ зарсаар байтал эцэстээ германыг дээрээ гаргаж богино хутганы торгон үзүүр хоолой руу нь дөхлөө.
Ахлагч хэдийгээр түүний хутгатай гарыг чанга атгаж, өөрийгөө хамгаалж байсан авч лагс биеэрээ нөмрөн дарсан германаас удаан хаацайлж чадмааргүй тийшээ хандав. Үүнийг ч комендант мэдэж, герман ч бас мэдээд нүдээ жийтайлган, шүдээ ярзайлгажээ.
Тэгснээ тэр германыг гэнэт тампуутай мах шиг сулдайгаад ирэхэд нь Федот Евграфыч анхандаа учры нь олсонгүй, анхны дохилтын дууг сонсоогүй юм. Харин хоёр дахь цохилтыг сонсоход өмх модны голыг балбаж байгаа мэт бөглүүхэн түнхийв. Бүлээн цус нүүр рүү нь үсэрч нөгөө герман ар тийшээ гэдийн, амаа аймаар ангайлган амьсгалах аж. Ахлагч түүнийг түлхэн унагаж, хутгы нь булааж аваад зүрх рүү нь огцомхон дүрлээ.
Сая л нэг амсхийн эргэж харвал дэргэд нь байлдагч Комелькова винтов буугаа муна шиг барьчихсан зогсож байв. Бууных нь бөгс цус болжээ.
— Сайн байна, Комелькова... Чамд талархал... илэрхийлье... гэж тамирдсан ахлагч гурав таслан хэлэв.
Босох гэсэн болсонгүй. Тэр чигтээ газар сууж, уснаас гаргасан загас адил ангалзан амьсгаадав. Эхний германыг харвал бух шиг гүжирмэг эр байжээ. Амь нь тасарч гүйцээгүй бололтой, үе үе татганаж, хоолой нь хэржигнэн цус садарч байв. Хоёр дахь нь огтхон ч хөдөлгөөнгүй болжээ. Амь тавихын өмнө нэгэнтээ атирсан чигээрээ үхжээ. Бүх юм санаснаар болов.
— За Женя минь ингээд хоёрыг нь хороолоо доо гэж Васков аяархан хэллээ.
Женя гэнэт винтовоо хаяад, согтуу хүн шиг гуйвж дайван бөгтийж бутны цаагуур гүйн орсноо өвдөг сөхрөн тонгойж, дотор нь аягүйрхсэн бололтой огиулан, эхэр татан, нэг хүнийг дуудах нь эхийгээ дуудаж буй бололтой...
Ахлагч өндийлөө. Өвдөг нь чичирч, далных нь доогуур өвдөж байсан боловч цаг алдвал аюултай тул яаравчлав. «Бүү ал» гэсэн жам ёсны хуулийг зөрчдөг анхны гардан байлдаан хүний сэтгэлийг эвдэн үймүүлдгийг ахлагч өөрийн биеэр үзэж мэдэх болсон тул Комельковаг мөрөөр нь орхиж, түүнийг дуудаж чимээ өгсөн ч үгүй. Ийм юманд дасч, сэтгэлээ чангалж сурах хэрэгтэй. Женя шиг байлдагч битгий хэл, эрүүл чийрэг эр улс хүртэл хэдэнтээ тулалдаанд ортлоо сэтгэл нь шаналж байж, сая дайны цагийн эрхээр хатууждаг юм. Тэгэхэд байгалиас заяасан энэ бие нь алан хядахыг сэтгэлийн угаас үзэн яддаг эм хүн, ирээдүйн эх хүн сая амьд хүний толгойг бууны бөгсөөр хага цохилоо шүү дээ. Федот Евграфыч үүнийг ч гэсэн германуудын буруу гэж үзэв. Учир нь фашистууд хүн төрөлхтний хууль жамыг зөрчин, улмаар ямарваа хуульд огт хамаагүй болжээ. Тийнхүү Васков хөрч амжаагүй хоёр хүүрийг нэгжиж үзэхдээ, өмхий сэгэнд гар хүрч буй мэт ой гутан сэжиглэжээ...
Эрснээ ч оллоо. Сая л нэг юм амь нь тасарч, хоолой нь хэржигнэхээ больсон лужир биетэй германы халааснаас тамхиныхаа уутыг олов. Ахлагч Васков дээр нь «Эх орноо хамгаалагч хүндэт нөхөрт» гэж хатгамалсан тамхиныхаа уутыг оллоо. Гартаа чанга атган, Соня минь авчирч амжсангүй гэж бодож базлаа... Замд хөндөлдөх германы шар үслэг гарыг өшиглөн зайлуулчихаад Женя дээр очив. Женя бургасан дунд өвдөг дээрээ сөхрөн сууж огиулан, мэгшин уйлсаар байлаа.
— Цаашаа холд... гэж Женя хэлэв.
Васковыг атгасан гараа нүүрэнд нь ойртуулан дэлгэж тамхиныхаа уутыг харуулсанд Женя толгойгоо төдхөн өндийлгөн чухам юу болохыг танилаа.
— Женя бос гэв.
Өндийхөд нь тусаллаа. Ойн цоорхойд аваачих гэж эргэтэл Женя алхсанаа зогсч, толгойгоо сэгсчив.
— Болио боль, зөндөө л зовлоо, одоо болно. Нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Эд бол хүн биш. Hөхөр байлдагч минь эд чинь ердөө хүн биш, ядахдаа эр араатан ч биш, фашистууд. Иймээс зохих ёсоор нь харах хэрэгтэй.
Женя тэднийг харж чадсангүй, Федот Евграфыч ч харуулах гэж нэг их оролдсонгүй. Автомат буу, дайзтай сум, бас бус зүйлийг авч дашмагий нь авах гэснээ Комельковаг хяламхийн харж болив. Түвэг хойшоо, онц их хэрэгтэй ч юм биш. Женяд элдвийн юм бодуулахын нэмэр гэж санав.
Васков алагдсан германуудыг нуух гэж оролдсонгүй, тэртэй тэргүй өвс ногоон дээр асгарсан цусыг арилгаж барах юм биш. Ер нь ч үдэш болох дөхөж, нэгэнт тусламж ирэх цаг болсон тул нуухын хэрэг алгаа. Германуудад цаг хугацаа бага үлдсэн бөгөөд үлдсэн энэ хугацаанд тэд айж бэмбэгнэж байг гэж Васков бодлоо. Тэдний харуулыг хэн устгасныг тааж ядан, ойн чимээ, сүүтгэнэх сүүдэр болгоноос айж цочиж бэмбэгнэж яваг гэж бодов.
Замд тааралдсан тогтмол уснаас (хонгор үстэй бүсгүйн нүүрний цоохор адил бишгүй тохиолдох нь яамай), ахлагч нүүр гараа угааж, урагдсан захаа засангаа Женяд:
— Нүүрээ угааж сэргэхгүй юу? гэв.
Толгой сэгсэрч байна. Одоо түүнтэй юу ч ярьж, юугаар ч сэтгэлийг нь засах аргагүй гэдгээ ойлгосон ахлагч санаа алдлаа.
— Нөгөөдүүлийгээ олох уу? Эсвэл би хүргэж өгөх үү?
— Олноо.
— За тэгвэл Сонягийн тэнд хүрээд ирээрэй. Тэр рүү шүү дээ... Ганцаараа явахаас айж байна уу?
— Үгүй ээ.
— Болгоомжтой л яваарай. Ойлгох хэрэгтэй.
— Ойлгож байна.
— За тэгвэл яв. Очоод саатах хэрэггүй шүү. Сэтгэлийн зовуурыг сүүлд засаж болно.
Тэр хоёр салж одлоо. Федот Евграфыч бүсгүйг далд ортол араас нь харав. Тун эвгүй явж байна даа. Дайсныг чагнахын оронд өөрийнхөө алхааг чагнаж явах гэж. Ээ зайлуул, байлдагчаа ч алд даа...
Соня тэнгэр өөд дутуу аньсан нүдээр ширтэж байлаа. Ахлагч нүдийг нь аниулах гэж дахин оролдсон боловч бас л болж өгсөнгүй. Тэгэхлээр нь Сонягийн цэрэг цамцны энгэрийн халааснаас комсомолын гишүүний бат илэрхийлэх, хэлмэрчийн курс төгссөн үнэмлэх, хоёр захидал, гэрэл зураг гаргаж ирэв. Зураг дээр энгийн хувцастай олон хүн байх бөгөөд хутгаар цоо хатгаснаас голд нь чухам ямар хүн байгаа нь Васковт мэдэгдэхгүй байв. Харин Соняг олж харлаа. Тэрвээр захад нь урт ханцуйтай, том захтай плать өмссөн байх агаад тэр том захны цаанаас туяхан хүзүү нь хомтой юм шиг харагдана. Ахлагч өчигдрийнхөө яриаг эргэж санахдаа Сонягийн гуниглаж байсныг бодож, жагсаалын цэрэг Софья Соломоновна Гурвич баатарлагаар амь үрэгдсэн тухай ядаж хаана хэнд бичихээ мэдэхгүйдээ харамсаж байв. Тэгээд алчууры нь шүлсээрээ норгож зовхиных нь цусыг арилган нүүрий нь нөгөө алчуураараа бүтээлээ.
Бичиг баримтыг нь халаасандаа хийв. Зүүн энгэртээ намынхаа бат илэрхийлэхтэй хамт нэг дор хийлээ. Дэргэд нь сууж, нандин уутнаасаа гурвантаа нэрэв.
Уур хилэн нь дарагдаж, өвчин нь бас намдсан боловч сэтгэлд хуримтлагдсан дүүрэн гуниг арилахгүй, хоолойг нь зангируулна. Цааш хэрхэхээ нарийн төлөвлөж, нэгд нэгэнгүй сайн бодож дэнслэх цаг болжээ.
Васков дайсны толгойн сэргийлэхийнхийг цааш харуулж, улмаар өөрийгөө илчилсэндээ харамссангүй. Одоо цаг өөрт нь ашигтай байна. Бүхий л шугамаар бидний тухай, хорлон сүйтгэгчдийн тухай илтгэж, энэ муусайн фрицүүдийг хэрхэн хялбар аргаар устгах тухай байлдагчид заавар удирдамж авч байгаа биз гэж бодно. Гурав юмуу цаад зах нь таван цаг дөрвүүлээ арван дөрвөн хүнтэй тулалдахад тэсч болох л хугацаа гэж бодлоо. Бас тэгээд германуудыг шулуун замaac нь гаргаж Легонтын нуурыг тойруулж дөнгөсөн. Дайсан нуур тойрох гэж бүтэн хоног зарцуулна гэж бодно.
Түүний баг дэрэг бүхий л эд агуурсаа аваад ирэв. Хоёр байлдагчаа хорвоогийн хоёр зах руу явуулж эдэлж явсан юм юмыг нь хаман авч явав. Тийнхүү орхиод нямбай чамбай айл шиг ачаа бараа нь нэмэгджээ. Соняг хармагц Галя Четвертак хашгирах гэтэл Осянина:
— Битгий хийрхээд бай гэж зандрав.
Галя дуугүй болж. Сонягийн толгойн талд өвдөг сөхрөн суугаад чимээгүйхэн уйллаа. Рита ганцхан хүндээр амьсгалж, нүд нь цог шиг гялалзаж. нулимс үзэгдсэнгүй.
— За засч янзлаарай гэж ахлагч хэлэв.
Сүх авч (ийм юм болно гэж мэдсэн бол хүрзээ л авах нь яалаа) хадан дунд оршуулах газар эрэхээр явлаа. Эрэвч эргэн тойрон хад чулуу. Гэвч нүх олов. Мөчир хугалан ёроолд нь дэвсээд эргэж ирлээ.
— Онц сурдаг байсан юм. Дунд сургуульд их сургуульд аль алинд нь дандаа онц сурч байсан юм гэж Осянина хэлэв.
— Тиймээ, шүлэг уншдаг байсан гэж ахлагч дуугарав.
Тэгээд дотроо энэ ч гол нь биш. Гол нь Соня цаашдаа хүүхэд төрүүлэх байсан. Тэгвэл ач гуч гээд үргэлжлэн цааш цаашаа өсч үржих байсан юм. Гэтэл одоо өсч өндийх ийм шижим нэгэнт тасарчээ. Xүн төрөлхтний эцэс төгсгөлгүй үргэлжлэн хөврөх утасны нэгэн өчүүхэн шижим хутганы ирэнд ингээд тасардаг байжээ, хөөрхий хэмээн тэр бодов.
— За өргөөрэй гэв.
Комелькова Осянина хоёр суганаас нь, Четвертяк хөлнөөс нь өргөв. Тэгээд бүдэрч, займчсаар өргөн явахад Четвертакийн шинээр хийж өгсөн эв хавгүй шаахайтай хөл байн байн таварцаглав. Федот Евграфыч Сонягийн шинелийг барьж араас нь дагаж явлаа. Нүхний дэргэд ирэхэд—Зогсоорой,
— Наанаа тавьчих гэж тэр хэллээ.
Нүхний хажууд тавихад толгой нь гэлжийгээд болж өгөхгүй болохоор Комелькова цэрэг малгайгаа ивлээ. Федот Евграфыч хэсэг бодолхийлэн хөмсөг зангидсанаа (ай зайлуул, ингэнэ ч гэж бодоогүй юмсан). Осянинаг харалгүй:
— Хөлнөөс нь барьж бай гэлээ.
— Яах юм бэ?
— Барь гэж байна шүү Тэндээс биш ээ. Эндээс өвдөгнөөс нь...
Тэгээд Сонягийн гутлы нь тайллаа.
— Яах юм бэ? Ингэж болохгүй... гэж Осянина хашгирав.
— Яах юм бэ ий? Байлдагчаа хөл нүцгэн явуулахгүйн тулд.
— Үгүй ээ, үгүй, өмсөхгүй гэж Четвертак чичирлээ.
— Охид минь. Ямар тоглож наадаж байгаа биш дээ гэж ахлагч санаа алдаад — Амьд байгаа хүмүүсээ бодох хэрэгтэй. Дайн тулаан гэдэг чинь ийм л хуультай байдаг юм. Осянина барьж бай. Чамд тушааж байна шүү.
Нөгөө гутлы нь тайлж, Галя Четвертакт чулуудаж өгөв.
Тэгээд:
— Өмс, сэтгэлээ зовоосны хэрэггүй, германууд биднийг хүлээхгүй шүү гэлээ.
Нүхэн дотор орж, Соняг шинелээр нь ороож тавилаа. Дараа нь охидын түүж авчирсан чулууг дээрээс нь өрлөө. Бүгд нэг хүн шиг дуу шуугүй хөдлөв. Чулуун овоо босож, ахлагч дээр нь цэрэг малгайг нь чулуугаар даруулан байрлуулав. Комелькова ногоон мөчир авчирч тавилаа.
— Газрын зураг дээр тэмдэглэе. Дайн дууссаны дараа дурсгалын хөшөө босгоно гэв.
Тэгээд газрын зураг дээр баримжаалан тэмдэг тавилаа. Четвертакийг харвал урьдын адил даавуу шаахайтайгаа зогсоно.
— Байлдагч Четвертак юу болоо вэ? Яагаад гутал өмсөхгүй байна?
Четвертак чичрэн:
— Үгүй ээ, үгүй. Ингэж яасан ч болохгүй! Биед хортой Миний ээж эмнэлгийн ажилтан хүн... гэлээ.
— Худлаа хэлэхээ боль гэж Осянина гэнэт хашгирав.
— Чамд ээж байхгүй шүү дээ. Байгаа ч үгүй. Санаанаасаа зохиогоод яана, гологдсон байж гэв.
Галя уйллаа. Тоглоомоо эвдүүлсэн хүүхэд шиг гоморхон, гашуудан уйлав.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.03.14 4:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Holboochnoo uhseniig medehgui nemegdel huchee huleej suusaar uheed duusahiin bish biz dee? Emegtei tserguud tegeed iim betgelgui bdiin bh daa? Haashaa ch hamaagui guigeel dainii ue biz dee. Bi ch gsn arai l uhaantai tsereg bolohiin bn. Tsereg bolonguut n yadaj ahlagchiin tushaaliig zaaval dagah yostoi ntr geed zaaj ogmoor ym. Zugeer l oorsdoo guij yavaad uheed bhiin. Ahlagch n l hoorhii bn daa

Bayarlalaa Croftoo :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.04.14 10:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
10

— Ингэж зандардаг нь юу вэ? Яах юм бэ? гэж Женя зэмлэнгүй хэлээд Четвертакийг тэврэв. Тэгээд—Бид уурлаж уцаарлаж болохгүй. Зэрлэгшинэ шүү дээ. Яг л энэ германууд шиг зэрлэгшиж гүйцнэ гэв.
Осянина юу ч хэлсэнгүй...
Үнэндээ Галя гологдсон хүүхэд байв. Овгийг нь хэн ч мэдэхгүй, үеийн хүүхдүүдээсээ нуруугаар нам болохоор нь хүүхэд асрах газрынхан Четвертак гэж овогложээ.
Хуучин хийдийг засварлаж, хүүхэд асрах газар болгосон байлаа. Үргэлж дүнгэнэсэн хүнхэр оройгоос нь үнсэн хөх өнгөтэй том том чийгийн хорхой yнаж ирнэ. Яарч тэвдэн байж сууц болгон зассан олон сүмийн хананаас олиг муутай зурж нялсан сахалтай бурхны хөрөг ширтэж, нийтийн байр нь зоорь шиг хүйтэн байдаг байлаа.
Галя арван настайдаа тэр хийдийг байгуулагдсанаас хойш түүхэндээ үзээгүй тийм хэрэг мандуулж, алдар цуутай болжээ. Шөнө бие засах гэж яваад аймшигтай муухай орилон хүмүүжүүлэгч нараа бүгдийг сэрээжээ. Аймаар дуунаас болж дулаан хэвтрээсээ боссон хүмүүжүүлэгчид түүнийг харанхуй шахам хонгилоос олжээ. Галя тэдэнд нэгэн сахалт өвгөн газар дорхи нүхэнд аваачих гэж чирлээ гэж үнэмшим дүрслэн ярьжээ.
«Хүнд халдсан хэрэг...» гэгч үүсэж тэр тойрог сахалтай хүн нэг ч байдаггүй нь байдлыг улам хүндрүүллээ. Галятай уулзахаар ирсэн өөрснийгөө Шерлок Холмс гэж өргөмжлөн боддог байцаагч нар түүнээс тэсвэртэй асууж, шалгаах бүрийд шинэ шинэ баримт сэлт нэмэгдсээр байв. Эцэст нь Галяд Четвертак гэж сүртэй сайхан нэр өгсөн аж ахуйн эрхлэгч өвгөн л үнэн байдлыг тааварлаж, энэ бүхэн санаанаас зохиосон зүйл болохыг илрүүлжээ.
Галяг хүүхдүүд байнга шоглон, ад шоо үзнэ. Тэгэхэд нь Галя нэгэн үлгэр зохиожээ. Зохиосон үлгэр нь хуруун чинээ хүүгийн үлгэртэй тун төстэй, ялгаа нь гэвэл үлгэрт гардаг хүүгийн оронд охин гарч, сахалтай өвгөн, газар дорхи харанхуй хонгилыг нэмжээ.
Үлгэрийг уйдталаа сонссоны дараа Галягийн тухай яриа тасрав. Галя өөр үлгэр зохиосонгүй, харин хар лам нарын нууж булсан эрдэнэсийн тухай цуу яриа хүүхэд асрах газрынхны дунд дэгджээ. Булмал эрдэнэс эрэх ажил халдварт өвчин адил хоромхон зуур тарж, бүх хүүхдийн сэтгэлийг эзэмдэн, түргэн зуур сүмийн хашааны энд тэндгүй элс, шороогий нь ухаж сэндийлсэн байдаг байв. Гэнэт гарч ирсэн энэ гайтай явдлын учрыг тунгааж, хэрэг явдлыг зүгшрүүлж амжаагүй байтал, сүмийн дорхи хонгилоос цагаан хувцас дэрвүүлсэн сүг сүүдэр үзэгдэх болжээ. Сүг сүүдэр үзэгдэхийг олон хүн харсан тул хүүхдүүд шөнөдөө гадагшлахыг эрс татгалзаж үүний харгайгаар ор дэвсгэр нь нойтон байх болов. Эцэстээ энэ нь бөөн гайтай явдал болж, хүмүүжүүлэгчид аргагүйн эрхэнд чөтгөр шулмыг нууцаар намнах хэрэг гарав. Тэгээд анхных нь олзлогдсон шулам орны даавуу нөмөрсөн Галя Четвертак байлаа.
Энэ хэргийн дараа Галя нэг хэсэг номхорчээ. Хичээнгүйлэн суралцаж, баатарчуудтай ажиллах болж хэдийгээр урт платье өмсөөд гоцлон дуулж үзэгч олныг баясгадаг болохыг мөрөөддөг ч гэсэн найрал дуунд оролцож дуулахыг зөвшөөрчээ. Тэгж байтал удалгүй анхны хайр сэтгэл ирэхэд өөрийгөө нууц орчноор хүрээлүүлэх дуртай тэр охин бүх байшинг элдэв зурвас, захидал болзоогоор үерлүүлж орхижээ. Дахиад л хүүхэд асрах газрын удирдлага хэрэг явдлын учрыг олох болж, хэргийн эзнийг олмогц, салахын түүс болж, нэмэгдэл цалинтай, номын сангийн техникумд явуулжээ.
Галяг гуравдугаар ангид байхад дайн эхэлж, дөнгөж маргааш нь даваа гаригт тэдний ангийнхан бүгдээрээ цэргийн хэлтэс дээр очив. Тэднийг цэрэгт авсан боловч ганц Галя л нуруугаар нам, насаар бага тул цэргийн шаардлагад аль ч талаар таарсангүй. Гэвч Галя шантарсангүй, цэргийн хэлтсийнхний үйлийг барж, ам мэдэн худлаа ярих тул олон шөнө нойргүй явсан дэд хурандаагийн толгой нь эргэж орхиод цэргийн дүрэм зөрчин, Галяг зенитийн батарейд явуулжээ.
Хүсэл мөрөөдөл биелэхэд бадрангуй тал нь алга болдог. Бодит амьдрал Галяд хэтэрхий хатуу ширүүн санагдаж, энд баатарлаг гавьяа байгуулахын оронд цэргийн дүрмийг ягштал биелүүлэхийг илүү шаргуу шаардаж байв. Шинийг үзэж сэргэсэн баяр баясгалант бодол нь дорхиноо замхарч, фронтын тухай Галягийн төсөөлөлтэй цэрэг хүний ердийн амьдрал огт адилгүйг мэдлээ. Галя самгардан, уруу царайлж, шөнө орондоо орсон хойно сэм сэмхэн уйлна. Тэгтэл Женя ирж, ертөнц дахиад л хурд эрчээ авч, хөгжил баясал дүүрэн болов.
Галя худлаа ярихгүй байж ерөөс чаддаггүй хүн. Үнэндээ энэ бол худал хэлье гэсэн санаа бус, хүсэл мөрөөдлөө үнэн болгож үзүүлэх гэсэн түүний хүслэн байв. Тэгээд л миний ээж эмнэлгийн ажилтан гэж санаанаас зохион ярих болж өөрөө ч үүндээ бараг итгэж байжээ.
Цаг их алдсан тул Васковын сэтгэл тогтож ядав. Хамгийн чухал нь эндээс хурдан зайлж, германуудын мөрийг мөшгөж, хойноос нь сэм дагах хэрэгтэй байв.
Халуун мөрөөр нь нэг ороод авбал дайсныг маллаж, аль санасан зүгтээ явуулж... өөрөө хүлээж байтал манайхан ирж дайсныг авлан барьж эхэлнэ.
Гэтэл... Соняг оршуулж, Четвертакийг ятгаж үгэндээ оруулах гэсээр байтал цаг алджээ. Федот Евграфыч автомат буунуудаа шалган, Бричкина Гурвич хоёрын винтовыг далд газар нууж, сумаа тэнцүүхэн хуваарилав. Осянинаас:
— Автоматаар буудаж үзсэн үү? гэж асуулаа.
— Зөвхөн манай хийцийнхээр буудаж үзсэн.
— За тэгвэл германыхныг ав. Эзэмшиж чадах байлгүй гэж бодож байна гээд хэрхэн, яаж буудахыг үзүүлж гохы нь удаан дарах хэрэггүй, дээшээ олийж буудаад байдаг юм. Зөөлхөн богино ээлжээр дар гэв.
Ингээд сая л нэг юм цааш хөдлөхөд ашгүй л нэг юм ховхорлоо гэж тэр боджээ. Ахлагч эхэнд нь, Четвертак Комелькова хоёр үндсэн хүч болж, дунд нь Осянина сүүл барьж явав. Чимээ гаргалгүй маш болгоомжтой явлхдаа мөн л өөрсдийгөө илүү чагнаад явсан бололтой. Сохор азаар л германууд дээр орчихсонгүй өнгөрөв. Үлгэрт л ийм аз тохиолддог байх гэж ахлагч бодно.
Ахлагч дайсныг урьтаж харсан нь ёстой аз болов. Хадны цаанаас өнгийн харахад хоёр нь яг өөрий нь чиглэж, бусад нь араас нь цуварч явав. Хэрэв Федот Евграфыч долоохон алхмаар хожимдсон бол тэдний бүхий л алба энд дуусах байлаа. Автоматаар олигтойхон хоёр удаа шүршихэд зүйл дуусах байв.
Тэр долоон алхмыг ахлагч урьтаж хийсэн болохоор одоо байдал эрс өөр байлаа. Урьтаж хармагц, үсрэн зайлж бүсгүйчүүддээ тарж байрла гэсэн дохио өгч гранатаа халааснаасаа авч амжив. Асаагуур сайтай гранатаа хадны араас шидэж, тэсрэхээр нь автоматаараа шүршиж гарлаа.
Цэргийн дүрэмд ийм байлдааныг тулгаралт гэдэг юм. Ийм байлдааны давуу тал нь гэвэл дайсан этгээд чиний хүчийг мэдэхгүй байна. Тагнуул ч юмуу, аль эсвэл толгойн сэргийлэгч нь ч юмуу, дайсан мэдэхгүй. Иймээс гол нь дайсанд сэхээ өгөхгүй байх ёстой.
Федот Евграфыч үнэндээ гэвэл энэ тухай бодоогүй нь мэдээж хэрэг. Энэ бол түүний бүх амьдралд нь мах цусанд нь шингэсэн ойлголт учир буудахаа л хичээж байв. Харин байлдагчид маань хаана байгаа бол? Нуугдаж амжаа болов уу, эсвэл хэвтэж байгаа юм болов уу, үгүй бол тал тал тийшээ тараад гүйсэн болов уу?
Түүний нуугдсан хадыг германууд байгаа л бүх автоматаараа галлаж, чих дөжрөм дуу хадан чулууны хэлтэрхий Васковын нүүрийг балбаж, тоос шороо нүдийг нь хорсгоод, нулимс тогтохгүй урсах тул юу олж харж чадахгүй шахам байлаа. Нулимсаа арчих зав байсангүй.
Автоматынх нь замаг гэдрэг сойгдож зогсов. Сум нь дууссан байжээ. Дахин цэнэглэхэд хэдэн мөч хэрэгтэй. Тэр хэдэн мөч амь насаар хэмжигдэх тул Васков үүнээс л айж байсан юм. Автоматыг чимээгүй болохтой зэрэг германууд урагш ухасхийж, тэдний хоорондхи арваад метр зайг туулаад ирвэл өнгөрөх нь тэр.
Гэвч дайсан гарч ирсэнгүй. Толгойгоо ч өндийлгөсөнгүй. Тэднийг Осянинагийн автомат газарт наалдуулсаар байв. Осянина сайн онилж, богино ээлжээр буудаж, ахлагчид мөчийн хугацаа өглөө. Тэр мөч бол хожим хойно авсанд ортлоо дурсан, архиар мялааж байх хором байлаа.
Тэр тулалдаан хэр удаан үргэлжилснийг хэн ч үл санана
Ерийн хугацаагаар хэмжих ахул дэргийн дүрэмд байдаг тулгарах байлдаан юм болохоор хурдан зуурын байлдаан байв. Харин тэрхэн хугацааг хэрхэн давж, ямар шүү хүч чадал зарцуулснаар хэмжвэл хүний амьдралын нэг зузаан хэсэг юмуу, зарим хүнд бол бүхэл бүтэн амьдралын нь дайтай урт удаан хугацаа байж мэднз.
Галя Четвертак учиргүй айснаас болж тэр даруйдаа буудах сөгөө байсангүй. Винтовоо хажуудаа хаячихаад, чулууны араар нүүрээ нууж чихээ алгаараа дарж хэвтжээ. Харин Женя түргэн сэхээ авч нэгтийн зоосны чинээ гэрэлтэй толбо руу буудаж байв. Сургуулийн буудлага дээр бай буудаж байгаа биш болохоор онилох шагайх зав ч байсангүй, оновол ч оног, байвал ч байг хэмээн буудаж байжээ.
Галын цэг гэвэл хоёр автомат, ганц винтов байсан боловч германууд тэссэнгүй. Айсандаа ч тэр биш, учрыг сайн ойлгохгүйдээ л тэр биз. Бага зэрэг буудсанаа зугтлаа. Галаар халхлалгүй далдлах ч үгүй шуудхан л зугтлаа. Сүүлд нь мэдэхэд ой руу шурган орсон байжээ.
Гал дорхиноо зогссон боловч ганц Комелькова л бууны тийрэлтэд бие нь доргин буудсаар байв. Дайзтай сумаа дуусгаад зогсож, Васков руу сая л усны ёроолоос гарч ирсэн мэт бахдалтай харав.
— Боллоо гэж Васков санаа алдав.
Эргэн тойрон үхээрийн газар шиг чив чимээгүй болж гагцхүү чих хий шуугьж байлаа. Дарь утаа, чулууны тоосны үнэр ханхална. Ахлагч нүүрээ алгаараа арчихад цусанд будагдав. Хэлтэрхийд шалбарчээ.
— Шархтаа юу? гэж Осянина шивнэн асуув.
— Үгүй ээ, зүгээр. Осянина чи цаашаа ажиж байгаарай гэв.
Хадны араас булталзахад түүн рүү буудсангүй. Ойд нийлэн орсон хусан төглийн цаад зах руу харвал зулзаган модны орой найгасхийх аж. Ахлагч гар буугаа барин болгоомжтой мөлхөж өөр хадны ар нуугдан дахин харвал тэсрэлтэд онгилогдсон газар хөвдөн дээр цус бараантан харагдана. Цус их байх боловч бие нь алга, аваад зайлсан бололтой.
Федот Евграфыч хад чулуу, бутан дундуур мөлхөн нэгжиж хорлон сүйтгэгчид арын хамгаалалтын хэнийг ч үлдээгээгүй болохыг мэдээд тайван босож өөрийнхөн дээрээ буцаж ирлээ. Нүүр нь хорсон загатнах агаад, ядарсан гэж туйлгүй. Тамхи татах ч дур хүрсэнгүй. Яльгүй жаахан, арваадхан минут ч гэсэн хэвтэж амрахсан гэж бодож явтал Осянина өөдөөс нь:
— Нөхөр ахлагч аа, та коммунист уу? гэж асуув.
— Большевикуудын намын гишүүн..
— Комсомолын гишүүдийн хурлыг даргалж өгнө үү? гэж танаас хүсч байна гэв. Васков гайхсандаа толгой нь эргэх шиг болж:
— Хурал гэнэ үү? гэв.
Хартал Четвертак асгартал учиргүй уйлж байв. Дарийн тортогт нүүр нь харлаж цыган шиг болсон Комелькова том нүдээ эргэлдүүлэн:
— Хулчгар амьтан!.. гэж байв.
Ийм учиртай хэрэг байж...
Анхандаа Федот Евграфычийн уур нь шатаж:.
— Хурал гэнэ үү? Хурал гэдэг чинь маш сайхан хэрэг байна. Арга хэмжээ зохион байгуулж, нөхөр Четвертакийн балмагдаж байсныг авч хэлэлцэн буруушаагаад тогтоол гаргах болж байх шив дээ. Тийм үү...?
Бүсгүйчүүд дуугарсангүй. Галя хүртэл уйлахаа больж, нусаа татан чагнав.
— Бидний энэ тогтоол дээр германууд өөрсдийнхөө цохолтыг хийж орхино. Тэгж таарах уу?.. Үгүй ээ таарахгүй. Иймээс ахлагчийн хувьд, коммунистын хувьд энэ удаа ямар нэг хурал хийхийг хойшлуулж байна. Байдлыг та нарт илтгэе. Германууд ой руу оржээ. Гранат тэсэрсэн газар цус их асгарсан байна. Тэгэхээр бид нэгийг цааш харуулжээ. Одоо тэгэхээр арван гурав нь үлдсэн гэж тооцох ёстой. Энэ бол эхний асуудал. Хоёр дахь асуудал гэвэл миний автоматад ганц л дайз сум үлдсэн. Осянина чамд хэд байна вэ?
— Бүтэн хагас.
— За ийм байна. Хулчгар зан гаргасны тухайд гэвэл тэр тийм биш ээ. Бүсгүйчүүд минь, аймхай хулчгар зан хоёр дахь байлдаанд л харагддаг юм. Энэ удаагийнх бол балмагдаж сандарсных. Туршлагагүйдэж байгаа хэрэг. Үнэн биз дээ, байлдагч Четвертак?
— Үнэн...
— Тэгвэл нус, нулимсаа арчихыг тушааж байна. Осянина урагш гарч, ойг хянаж бай. Бусад нь хоол хүнсээ идэж, боломжоороо амар. Асуулт байхгүй биз? Тэгвэл гүйцэтгэ.
Чимээгүй хоололцгоов. Федот Евграфыч хоол идэх дургүй байвч хөлөө жийн сууж, хүчээ сэлбэхийн тулд сайтар зажилж идэж байлаа. Байлдагчид нь бие биенээ үл харан залуу улсын ёсоор тас няс хазлан хооллоно. Бас ч яамай, сэтгэл санаагаар уналгүй, тогтоцгоож байгаа нь их юм гэж ахлагч бодов.
Нар жаргах дөхөж ойн зах бараантан, харанхуйлж эхлэхэд ахлагчийн санаа зовов. Яасныг мэдэхгүй туслах хүчин ирэх цагаасаа оройтож байдаг. Энэ германууд үдшийн бүрэнхийгээр дахиад дайрч алдаж мэдэх, эсвэл хажуу талаар нуурын хоорондхи хүзүүвчээр юмуу, ой руу нэвтэрч магадгүй. Ойд тархаж орхивол тэднийг тэндээс олоход бэрх болно. Тэднийг хойноос нь элдэж байдлыг нь мэдэхийн тулд мөрий нь алдалгүй байх ёстой байдаг. Тэгэх хэрэгтэй боловч даанч хүн алга байлаа.
Тийм ээ, одоохондоо тусгүй гэхэд тун ч тусгүй байна. Нэг байлдагчаа баллаж өөрснийгөө илрүүлчихсэн байхад амрах хэрэгтэй байдаг. Тусламж ирэхгүй, ор сураггүй хэвээрээ байлаа...
Гэвч Осянинаг хооллож гүйцтэл Васков хэсэгхэн амрав. Дараа нь босч, бүсээ чангалаад хөмсөг зангидан:
— Байлдагч Четвертак надтай хамт хайгуулд явна. Эндээ Осянина ахалж үлдэнэ. Холхон зай барьж явах ёстой. Хэрвээ буун дуу сонсвол чимээгүй нуугдахыг тушааж байна. Нуугдаж байгаад биднийг иртэл чимээгүй хүлээх хэрэгтэй. Хэрвээ бид ирэхгүй бол бидний хуучин байрлалыг дайрч баруун зүг нууцаар ухрах хэрэгтэй. Анх дайралдсан хүндээ л байдлыг илтгэх хэрэгтэй.
Ийм хэрэгт нөхөр Четвертакийг авч явсны хэрэггүй байж уу даа гэсэн бодол зурсхийв. Комельковаг авч явбал яг таарах ёстой юм. Нэг өдрийн дотор хоёр ч удаа сорилт давж, ямар ч эр хүн магтахаар сайн хань болсон хүн. Гэтэл дарга бол зөвхөн цэргийн дарга байх төдийгүй, захиргаандаа байгаа улсыг сурган хүмүүжүүлэгч байх ёстой. Дүрэмд ч тэгж заасан байдаг.
Ахлагч Васков цэргийн дүрмийг хүндэтгэн үзнэ. Дүрмийн үг, үсэг бүрийг цээжээр мэддэг, ягштал биелүүлдэг байв. Тэгээд л Галяд хандаж:
— Үүргэвч, шинелээ эндээ орхи. Миний хойноос мөр дарж явахдаа, миний юу хийж байгааг сайн хараарай. Юу ч тохиолдлоо гэсэн чимээгүй байх хэрэгтэй. Огтхон ч чимээгүй байж, уйлах унжихыг мартах хэрэгтэй.
Четвертак түүний хэлэхийг эмээнгүй сонсож, яаран толгой дохиж байв.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.04.14 10:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
11

Германууд яагаад байлдахаас зайлсхийв. Эсрэг талынхаа галын хүчийг (үнэндээ ямар хүч байх вэ дээ) туршлагатай улс мэдэж орхиод зайлав уу?
Энэ бол тийм ч утгагүй хоосон асуулт биш болохоор Васков толгойгоо эргэтэл эргэцүүлэн бодож байгаа нь дэмий ажил биш. Дайсныг ойлгох хэрэгтэй. Дайсны аливаа ажиллагаа, аливаа хөдөлгөөн бүрийг нэгд нэгэнгүй тодорхой мэдэх ёстой. Тэгсэн цагт л дайсны юу хийх гэж байгааг орноос нь бодож. өөрөө ч юу хийх ухаанаа олж чадна. Дайн гэдэг бол зөвхөн хэн нь хэнийгээ буудаж дуусах вэ гэдэгт орших бус. Дайн гэдэг бол хэн нь хэнээсээ илүү ухаан сийлэх нь вэ гэдэгт байна. Цэргийн дүрмийг зохиохдоо чиний толгойг юм бодох чөлөөтэй болгож, аливааг их алсуур бодож, дайсны орноос ч бодож чаддаг болгох гэж зохиосон юм.
Федот Евграфыч үйл явдлыг хичнээн эргүүлж тойруулж бодовч германууд өөрсдийн нь тухай юу ч мэдэхгүй үлдсэн шиг санагджээ. Тэд юу ч мэдсэнгүй. Тэгэхлээр түрүүчийн алагддаг хоёр бол толгойн сэргийлэх биш, тагнуул байжээ. Тэдний хувь заяа чухам яаж төгссөнийг мэдээгүйгээс л германууд хойноос нь тайван явж байжээ гэж бодлоо. Ингэж л таарлаа. Гэхдээ үүнээс үндэслэн яах нь зүйтэй, ямар ашиг тус олж болохыг одоогоор шийдэж мэдэхгүй байлаа.
Ахлагч явуут дундаа баримт сэлтийг арван гурав эргүүлэн янз янзаар бодохын сацуу юу хийх ёстойг ёсоор нь хийсээр байв.
Гулсах мэт чив чимээгүй урагшилж, эгээтэй л чих солбиулах нь холгүй сонор соргог чагнаж явлаа. Салхинаар өчүүхэн ч чимээ анир, үнэр мэдэгдэхгүй тул ахлагч сааталгүй урагшаа явсаар байв. Ард нь нөгөө бүтэлгүй бүсгүй салгалж явлаа. Федот Евграфыч байн байн эргэж харахдаа юу ч сануулж хэлсэнгүй. Галя тушаасан ёсоор зохих хэмжээндээ явж байв. Гэхдээ хөнгөн шалмаг биш, хайнга явах нь саяхан үзэж харсандаа цочирдоод толгой дээгүүр нь хорголжин сум исгэрэх мэт санагдаад байгаагийнх бизээ.
Гэтэл Галя толгой дээгүүр сум шуугьж байсныг хэдийн мартжээ. Сонягийн цонхигор хөх царай, дутуу аньсан хөдөлгөөнгүй нүд, цус хатаж дарайсан цэрэг цамц нь үзэгдэх ажээ. Бас.. цээжин дээрх хоёр нүх нь тонгоргоор зүссэн аятай нарийхан байсан. Галя Сонягийн тухай, үхлийн тухай бодсонгүй, зөөлөн бие хутга хүртхийтэл зүсэн орохыг өөрийн биед тохиолдсон мэт сэтгэн дотор нь муухай болж, цусны эхүүн үнэр ханхлах шиг санагдлаа. Галя ер нь бодит байдлыг тусгахаасаа илүү өөрийн дүрслэн бодсоныг үнэн зүйл мэт сэтгэж сурсан агаад, ийм бодлоос зайлах гэвч чадахгүй байлаа. Үүнээс болж зэвүүн муухай айдас бүхий биеий нь эзэмдэж, айдаст автсандаа юу ч бодож, сэтгэх сөгөөгүй явлаа.
Федот Евграфыч үүнийг нь хэрхэн мэдэх билээ. Амь нас нь холбоотой болж үхвэл адилхан үхэх, сэхвэл адилхан сэхэх байлдагч нь үхчээд байгааг мэдсэнгүй. Германуудын дэргэд хүрэлгүй дайсны зүг ганц ч буу тавилгүй сэтгэлээр үхжээ..
Васков тонгойж баруун тийш одсон мөр байхыг үзээд гараа өргөв. Жижиг чулуун дунд хөвд хөвөөн дээр үл мэдэгдэм гарсан хөнгөн мөрийг ус дүүргэж бараантан үзэгдэв. Германууд хүнд юм үүрч явснаа гэнэт хальтраад, баймгай том хөлийнхөө дурайсан мөрийг үлдээсэн юмуу гэмээр.
— Хүлээж бай гэж ахлагч шивнэв.
— Мөрийг орхиж баруун тийшээ явлаа. Бут ярж үзвэл, нарийхан судагт яарч сандран овоолсон гишүүний дороос нэгэн үхдэлийн бие ялихгүй цухуйжээ. Васков гишүүг болгоомжтой ярж харвал тэр нүхэнд хоёр хүнийг түрүүлэг нь харуулан хийжээ. Федот Евграфыч сөхрөн сууж, сайн харвал дээд талын хүний ар шилэнд цусгүй шахам цэвэрхэн нүх харлаж харагдлаа. Богинохон зассан үснийх нь үзүүр сумны галд хуйхлагдан үрзийжээ.
«Буудан алжээ. Өөрийнхнийгөө ар шил рүү нь буудаж шүү. Шархтсаныхаа голыг тасалсан юм баина Ийм л хуультай байдаг байх нээ...» гэж ахлагч тааварлав.
Васков нулимав. Хэдийгээр ертөндийн хамгийн муухай нүгэл боловч ахлагч эс тоон үхэгсдийг нулимав. Тэднийг үзэн ядахаас өөр хүний чинээ огт бодсонгүй. Васковын хувьд тэд хууль ёсноос гадуур улс байв. Хүний тоонд багтах хүрээнээс нэгэнт гарсан амьтад.
Хүн өөрийгөө хүн гэж ойлгодгоороо л адгуусан амьтнаас ялгаатай билээ. Үүнийг ойлгодоггүй бол адгуусан амьтнаас ялгарах юм байхгүй. Хоёр хөлтэй хохимой толгойтой адгуус гэсэн үг. Фашистууд бол адгуус адгуусдаа аймшигтайн цаадхи аймшигтай догшин араатан. Тэгэхлээр хүний нүнжиггүй ийм араатныг өчүүхэн ч өрөвдөх, өршөөх явдалгүй. Балбаад байх хэрэгтэй. Ичээндээ ортол нь балбах хэрэгтэй. Ичээндээ орсон хойно нь ч гэсэн хүн байсан юмсан гэдгээ санатал нь үүнийг ойлготол нь балбах хэрэгтэй.
Өнөөдөрхөн хэдхэн цагийн өмнө ахлагчийн уур хилэн бадарч билээ. Цусыг цусаар хариулах гэсэн эгэл нэгэн хилэн. Одоо тэгэхэд уур хилэн нь номхорч сэтгэл тайвширч... ухаан нь цоорчээ. Үзэн ядах ухаан сууж, хорсон хилэгнэхгүй атлаа тэсгэлгүй үзэн ядаж өшөө авах занаатай болжээ.
«Ийм л хуультай байдаг байхнээ?.. Санаж явъя».
Хоёр дайсныг арван хоёр үлдлээ гэж сэтгэл амар тооноос хасаж бодов. Арван хоёр.
Четвертакийн хүлээж байсан газар эргэн ирж, түүний харцыг ажиглаад айсаар байгааг нь мэдэж, зүрх шимшрэх шиг болов. Галя яс махандаа тултал тун ёозгүй муухай айсан шинжтэй. Энэ яваа насны нь шинж биш, цаг зуурын айдас бол давгүй. Тэгээд ахлагч хурамхан зуур сэтгэлээ чангалан сэргэлэн цовоо инээмсэглэж, хамгийн дотно хүндээ хандах мэт нүд ирмээд:
—Бид тэнд хоёрыг нь нухчихсан юм байна шүү, Галя! Хоёрыг нухчихлаар цаана нь арван хоёр үлдлээ гэсэн үг. Нөхөр байлдагч минь арван хоёр гэдэг чинь бидэнд аймаар ч юм биш. Бидний хувьд энэ юу ч биш гэж бодоорой!.. гэлээ.
Цаадхи нь хариу дуугарсангүй, ядахдаа инээмсэглэсэн ч үгүй, айсан нүдээ бүлтэлзүүлэн ширтлээ. Эр хүн байсан бол ийм үед хараахын муухайгаар хараах юмуу улаан нүүр рүү нь нэг сайн дэлсээд авах байсансан гэж Федот Евграфыч бодов. Тэгвэл тус болдгийг өөрийн туршлагаас мэдэх билээ. Харин энэ бүсгүйг яахаа мэдэхгүй байлаа. Энэ талаар өөрт нь туршлага байсангүй, дүрэмд ч энэ тухай заасан зүйл байхгүй.
— Павел Корчагины тухай уншсан уу? гэсэнд,
Четвертак өөдөөс нь энэ хүн солиоров уу гэсэн янзтай харснаа бас ч эрх биш толгой дохиход нь Федот Евграфычийн урам орж:
— Уншсан байж. Би түүнийг чамтай одоо энд суугаа юм шиг ойроос харсан. Улс төр, байлдааны бэлтгэлээр онц байлдагчдыг Москва үзүүлсэн юм. Тэнд бид Мавзолей, бусад олон янзын ордон, музей үзэж, дараа нь түүнтэй уулзсан. Тэр хэдийгээр том дарга хүн боловч тун энгийн хүн байсан. Бас тэгээд элгэмсэг дотно сэтгэлтэй. Биднийг суулгаад цайлж, за нөхдөө албаа ямар шүү хааж байна гэдэг байна шүү...
— Та яах гэж худлаа яриад байгаа юм бэ? Яах гэж гэж Галя аяархан хэллээ. —Корчагин чинь саа өвчинд нэрвэгдсэн хүн. Тэр чинь Корчагин ч биш, түүнийг Островский гэдэг юм. Нүд нь юу ч үздэггүй хөдөлж чадахгүй болсон хүн. Манай техникумынхан бүгдээрээ түүнд захиа бичиж байсан юм.
— Тэгвэл өөр Корчагин байсан юм болов уу?..
Васковын сэтгэл зовж, нүүр нь халуу оргив. Бас тэгээд шумуул хазахыг яана. Тэр тусмаа үдшийн шумуул ч бүр хэцүү.
— Андуурсан байж ч мэднэ. Мэдэхгүй юм даа. Ярьцгаах нь..
Тэдний өмнөхөн мөчир дуугарлаа. Хүнд хөлийн дор яриангүй мөчир хугарч дуулдсанд ахлагч бүр баярлав. Федот Евграфыч энэ насандаа хэзээ ч худлаа хэлье гэж худлаа хэлж үзсэнгүй, цэргүүдийнхээ дунд шившгээ тарьж явсангүй. Тэгээд одоо жулдрай охины өмнө гөлөлзөж сууснаас арван хоёр дайсантай байдаг чадлаараа үзэлцэхэд бэлэн байжээ.
—Бут руу op! Тэгээд чимээгүй бай!. гэж шивнэлээ.
Амжиж түүнийг бутан дотор нууж, мөчрийг нь засаад өөрөө хадны ард орж нуугдлаа. Яг цагаа олжээ. Харвал дахиад л хоёр герман явна. Тэгэхдээ автомат буугаа бэлэн зэлэн барьж халуун нурман дээр гишгэх адил болгоомжтой явж байна. Фрицүүд хашрахгүй хоёулхнаа явж байгааг гайхтал тэр хоёрын ард, нэлээд зүүнтэйгүүр бургас шажигнахад нь хоёр талаар толгойн сэргийлэх явааг ойлгож, германууд дайсантай гэнэт тулгарсан, тагнуул нь алга болсонд сүрхий санаа зовж байгааг мэдэв.
Ахлагч өөрөө дайсныг харж дайсан өөрийг нь хараагүй учир, ямар ч атугай энэ удаа хөзрийн тамга миний гарт байна. Харин байгаа нь ганц хөзөр боловч хэрэгтэй цагт энэ хөзрөө гаргана даа гэж бодож байлаа. Яарч л болохгүй учир Федот Евграфыч бүхий л биеэрээ хөвдөнд шигдэж хөлстэй духанд нь шавах шумуулыг ч хөөж зүрхэлсэнгүй. Тэгээд явцгааж л байг тэгээд хаашаа юу эрж яваа нь мэдэгдэг, тэгэхлээр чинь гайгүй, миний гарах ээлж ирж, би тоглоно доо. Хөзрийнхөө тамгыг гаргана...
Хүн аюулд орсон цагтаа нэг бол юу ч мэдэхээ больдог, эсвэл хоёр хүний дайтай ухаан сийлж чадна. Нэг нь цааш хэрхэхээ тооцоолж байхад нөгөө нь энэхэн хормын төлөө санаа тавьж бүгдийг харж, юм бүхнийг ажиж тэмдэглэнэ.
Васков сүүлд хөзрийн тамгаар гарах гэж бодож байхдаа дайснуудаас нүд салгалгүй ширтэж, бас Четвертакийг хоромхон зуур мартахгүй санасаар байв. Бүсгүйг найдвартай сайн нууцалсан учир германууд түүнийг анзаарахгүй тойрон өнгөрч аюул болохооргүй төлөвтэй байлаа. Германууд энэ хавийн газрыг хэсэг хэсгээр нь тасдах мэт самнах бөгөөд ахлагч байлдагчийнхаа хамт тийм хоёр өөр хэсгийн яг гол дунд нуугдан хоцрохоор байв. Тэгэхлээр амьсгаа ч авахгүй хөвд бутанд шингэсэн юм шиг чив чимээгүй тэсч өнгөрөөгөөд дараа нь хөдлөх хэрэгтэй байлаа. Дараа нь байлдагчтайгаа нийлж, хүчээ хуваарилаад, эх орныхоо винтов, германы автомат хоёроор галлаад байх ёстой байв.
Байдлыг ажвал фрицүүд дахиад л нөгөө замаа самнах шинжтэй. Тэгэхлээр эрт орой нэгэн цагт Осянина Комелькова хоёр дээр ороод явчихна. Ингэж бодоод ахлагчийн сэтгэл зовох боловч бас ч гайгүй. Тэр хоёр бол хэрэндээ юм үзэж, учир таних болсон улс, эрх биш нуугдах юмуу эсвэл цаашаа холдон явахаа мэдэх учиртай гэж бодов. Бас тэгээд германууд нэгэнт хажуугаар нь өнгөрч хоёр галын хооронд орсон үед нэг арга бодно гэж ахлагч нарийн төлөвлөсөн байжээ.
Дайснууд Четвертакийн нуугдсан бутнаас хориод метр зүүнтэйгүүр чигээрээ явж өнгөрөв. Хоёр хажуугаар яваа толгойн сэргийлэхийнхэн нь ил харагдсангүй. Гэвч тэдний хаагуур өнгөрөхийг Федот Евграфыч сайн мэдэж байв. Тэдэн дээр хэн нь ч орчихолгүй өнгөрөхөөр байсан боловч ахлагч ямар ч атугай автоматынхаа замгийг сэмээрхэн сойв.
Германууд автоматаа бэлэн барьж бөхийгөөд чимээ аниргүй явж байлаа. Толгойн сэргийлэхээр хамгаалуулсандаа эргээд хажуу тийш бараг харалгүй, зөвхөн өөдөөс нь буудах мөчийг анан урагшаа харж, чимээгүй явав. Хэдхэн алхаад тэд Четвертак ахлагч хоёрын дунд орж, тэдний нуруу анчны барилтай ахлагчийн овоо хараанд орох байлаа.
Гэнэт бут сэржигнэн ярагдаж Галя босон харайгаад хоёр гараараа толгойгоо тэврэн, бөгтийж ойн цоорхойн дундуур дайсны урдуур юу ч харж. юу ч бодох ухаангүй гүйв.
— А-а-а...
Автомат богино ээлжээр галлалаа. Аравхан алхмын зайнаас чичигнэсэн туранхай нуруу руу нь шүршихэд, Галя унахдаа нүүрээрээ газар шургаж, толгойгоо тэвэрсэн гараа салгаж авсангүй. Сүүлчийн удаа хашгирах дуу нь сөөнгөтөн замхарч, хөл нь гүйх мэт capвалзсаар байхад Сонягийн гутлын хоншоороор хөвд онгилогдон байлаа.
Ойн цоорхой тэр дороо чимээ аниргүй боллоо. Хоромхон зуур аниргүй болоход Галягийн хөл нь хүртэл зүүдэлж байна уу гэмээр удаан гозолзож байв. Энэ үед Васков хадны цаана хөдлөлгүй хэвтэж байхдаа өөрийнх нь хамаг төлөвлөгөө нурж, хөзрийн тамганы оронд нэг муу зургаан хөзөртэй үлдсэнээ ч харамсаж, ойлгож мэдэхгүй байв. Ахлагч хэдий болтол ингэж хэвтэж, цааш яахаа өөрөө мэдэхгүй байтал ард нь мөчир хугарч, хүний хөлийн чимээ гарахад баруун талын толгойн сэргийлэх наашаа гүйж явааг ойлголоо.
Олныг бодож байх зав байсангүй. Нэгэнт тийм зав зайгүй болсон учир Федот Евграфыч хамгийн гол нь германуудыг холдуулъя гэж шийдлээ. Тэднийг араасаа дагуулан булзааруулж сүүлчийн хэдэн байлдагчаасаа холдуулах хэрэгтэй. Ахлагч ингэж шийдээд, нуугдалгүй босон харайж, Галягийн дээрээс тонгойж байсан хоёр дайсан руу буудаж, гутлын чимээ гарсан бутны зүг ээлжийн галаар шүршээд Синюхины хясаанаас холдож, ой руу гүйлээ
Хэн нэгийг оносон эсэхээ ч мэдсэнгүй. Тийм зав ч байсангүй. Гол нь одоо германуудын дундуур нэвтрэн гарч ойд өөрөө эсэн мэнд хүрч бүсгүйчүүдийг аврах хэрэгтэй. Үлдсэн хоёр байлдагч бүсгүйгээ эр хүний хувьд цэргийн дарга хүний хувьд заавал аврах ёстой. Түрүүчийн хэдийн нь амь үрэгдэхийг үзсэнээр цэглэе. Энэ насандаа гаславч баршгүй гомдолтой юм боллоо.
Ахлагч ойрд ингэж, энэ үдшийнх шиг хурдан гүйж харайж байсангүй. Бутны хоорондуур, хад чулууны хоорондуур унан тусан, босч гүйн дахин унаж, дахин босч гүйн, толгой дээгүүр нь навч нүхлэн шунгинах сумнаас бултан гүйсээр байлаа. Энд тэндгүй бүртэлзэх дайсны зүг богино ээлжээр шүршиж, дуу чимээ гарган зугтана. Мод бургас хугачин хоолойгоо сөөтөл хашгирч германуудыг араасаа дагуулан холдуулахаас өөр эрх түүнд байсангүй. Ингэж тэднийг даллан дагуулж, галаар тоглож байлаа.
Германууд түүнийг бүслэн барьж чадахгүй гэж мэдээд ахлагчийн сэтгэл өег байв. Дайсан газар мэдэхгүй. Бас ч цөөхүүлээ үлдсэн. Хамгийн гол нь түрүүнд гэнэт халз тулгаран байлдсанаа санаж одоо, орчноо хянаж яваа. Тиймээс ахлагч тэднээс амархан зайлж германуудыг зориут даажигнан тохуурхаж байлаа. Мөшгөн хөөхий нь болиулахгүй нарийн дээр тулбал ахлагчийн энд ганцаархнаа байгааг ухаарах сэхээ авахуулахгүйн тулд хор шары нь хөдөлгөн зугтаж явлаа.
Ашгүй манан тус боллоо. Тэр хавар манан ихтэй байсан нь яамай. Нар шингэмэгц нам дор газрыг утаа аятай зузаан манан бүрхэн суунаглаж, сүү шиг өтгөн манан бут бүрийг эзэлж ганц хүн байтугай, бүхэл бүтэн хороо ч нуугдаж болохоор болно. Васков энэ үүл манан дунд хэдийд ч шургаж ороод алга болж болох байсан юм. Тэгвэл түүнийг олдог нь хол! Гэтэл Васков ой руу гүйж, дайсныг тийш нь дагуулан аваачих гэж ядаж цөхөж байхад харин энэхүү хөшиглөсөн цагаан манангийн үзүүр нь нуур руу мөлхөх гэж гай болоод байв. Ахлагч аргагүйдэх цагтаа л манан дунд орсноо дахин гарч ирээд: - Амар байна уу? Би амьд байгаа шүү муусайн фрицүүд ээ... гэсэн шиг гарч ирнэ.
Бас ч гэж азтай л байв. Энэ байтугай үүнээс багахан буудалцах үед хүнийг шүүрэн шанага шиг сийччих явдал байдаг. Тэгэхэд одоо гэмгүй өнгөрөөд байна. Үхэлтэй ханатлаа тоглож, ой хүртэл гүйхдээ ганцаараа ч биш, өнөө хэдэн германыг бүгдий нь араасаа дагуулж дөнгөв. Харин ойд дөнгөж ортол автомат нь сүүлчийн удаа тасхийгээд дуугүй боллоо. Сум дуусжээ. Сумлах юм юу ч байсангүй. Ийнхүү ахлагч гар мухардаж, хөсөр хэвтэх нэвсгэр гишүүн доогуур автоматаа нуугаад, хөнгөн шингэн болж, дайснаас зайлж эхлэв.
Энд манангүй болж, бууны сум модны үйс холтос хэлтлэн, зомгол үсэргэнэ. Одоо л эднээс салах, өөрийгөө бодох цаг болоод байлаа. Гэтэл уур хилэн нь шатсан германууд амсхийх зав өгөлгүй хөөж, хагас тойргоор бүслэн аваад амьдаар нь барьж авах санаатай намаг руу шахаж байв. Байдал хүндрэв. Ахлагч өөрөө тэдний дарга байсан бол бас л «хэл» олж барихын тулд одон хайрлахгүй шагнаж, атга тэврээр ч шагнамаар тийм үе болжээ.
Тэр ингэж бодоод ер нь намайг алах гэж шагайхгүй болов уу гэж баярлаж байтал гар нь нэг л биш болоод иржээ. Федот Евграфыч яарч сандарч яваад тохойн доохинуур зузаан мах руу нь юмаар цохих шиг болоход анхандаа учрыг ойлгосонгүй, санаандгүй модны мөчирт тээглэв үү гэж бодвол гары нь даган халуу оргилоо. Цус учиргүй их биш ч гэсэн өтгөн урсахыг бодвол сум судсыг нь шүргэжээ. Шархтай хүн удаан тулалдаж чадахгүй гэж Васков бодоод бие нь зарсхийв. Угнь байдлыг сайтар ажиж, шархаа боож, жаал амармаар байв. Дайсны бүслэлтийг сэт дайрч гарна гэдэг санах юм биш. Намаг руу ухрахаас өөр зам байсангүй. Хөлийнхөө хэрээр гүйх хэрэгтэй.
Ахлагч бүхий л чадлаа шавхан гүйлээ. Танил нарсандаа гүйж хүрэх үед уушги зүрх нь амаараа гарах дөхөж байв. Тулгуур модоо авахад таван ширхэг байсныг ажсан боловч тэр тухай бодох зав байсангүй. Ой модны энд тэндгүй германы хөлийн дор хуурай гишүү тас няс хийж чихэнд нь дуу шуугиан сонсогдон, энд тэндгүй немцийн сум шунгинаж байлаа.
Намгийг хэрхэн гаталж аралд хүрснээ огт санахгүй байв. Гагцхүү муруй тахир нарсны дэргэд очоод сая нэг сэхээ авлаа. Бас бие нь чичирч, эрүү нь хавчигнахад сая нэг сэхээ оржээ. Гар нь чинэрч өвдөв. Чийг ихтэй болохоор тэгж янгинаад байгаа юмуу даа.
Федот Евграфыч энд хичнээн ч удаан хэвтсэнээ мэдсэнгүй. Эргэн тойрон нам гүм, германууд холдсон байхыг бодоход нэлээд хугацаа өнгөрсөн бололтой. Үүр цайх дөхөх тусам манан өтгөрч, доош суун, нойтон чийгэнд Васковын бүх хувцас норж, ясандаа хүртэл бээрчээ. Гар нь мөрөө хүртэл намгийн шаварт хутгалдан, шархных нь нүх бөглөрснөөс дахин цус гарсангүй, ахлагч барьцалдсан шаврыг хуулсан ч үгүй. Азаар халаасанд байсан шархны боолтоо гарган дээгүүр нь ороож боолоо.
Ойн цаана гэгээрч, тэнгэрийн хаяа сүлэгдэн мананг газарт шахах мэт үзэгдэнэ. Энд хотгорын ёроолд, мөстсөн сүү шиг цэнхэр манан дунд Федот Евграфыч дагжин чичирч, ам хатан, нандин дашмагаа санаж хэвтэв. Дулаацахын тулд үсэрч харайхаас өөр замгүй байсан тул ахлагч хөлсөө урстал жаал дэвхцэн гүйв. Энэ үед манан сийрч, ойр тойрны бараа харагдахтай болов.
Васков хичнээн нягтлан харавч германчуудын зүгээс онцын аюул ажиглагдсангүй. Фрицүүд түүнийг намгаас эргэн гарч ирэхий нь отож байж мэдэх юм. Гэвч энэ намгийг гатлахын аргагүй гэж германууд санаж байгаа болохоор ахлагч Васковыг хэдийнээ живж үхсэн гэж үзэж байгаа биз. Тэгэхлээр отож байгаа гэж айх аюул бага санагдана.
Өөрийн тал, зөрлөг рүү, Мария Никифоровнын байдаг газар руу шууд очих замыг Федот Евграфыч нэг их харахгүй байв. Тэр талд ямар ч аюул байсангүй. Харин тэнд амьдрал байгаа. Аяга спирт гахайн өөх, шарсан өндөг, эелдэг зант эзэгтэй нь байгаа. Сэтгэл татах тэр зүг харахгүй, нүүрээ буруулах гэвч, тусламж ирэх тэр талаас, ямар ч чимээгүй, огт чимээгүй байгаад байхлаар нь харахгүй ч байж болсонгүй.
Тэнд нэгэн юм бараантан үзэгдэнэ. Чухам юу болохыг ахлагч эхлээд ухаарсангүй. Хар толбыг очиж үзэх санаа толгойд нь зурсхийн оров. Баахан дэвхэцсэндээ болж аахилах тул түр амсхийхээр шийдлээ. Амсхийх хооронд орчны бараа танигдахуйц үүр гэгээрч намагт чухам юу баарагнан байгааг ойлголоо. Танил нарсны дэргэд өөрийнх нь хийсэн таван тулгуур мод бүгд хэвээр байсныг сайн саналаа. Тав үлдсэн байна гэдэг чинь байлдагч Бричкина захиж хэлсээр байтал тулгуур мод авалгүй энэ гайтай хар намаг руу оржээ...
Тэгээд л түүний цэрэг цамцных нь банзал хоцорсон байв. Өөр юу ч үлдсэнгүй, ямар ч ул мөргүй болж, ядахдаа тусламж ирэх найдлага ч алга болжээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.04.14 11:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
12

...Ойгоос дайсан гарч ирэхийг тоолж байснаа Васков гэнэт саналаа. Зүүн мөрнийх нь дэргэд Сонягийн шивнэж байсныг, Лиза Бричкинагийн айсан нүд, ороолтон шаахайт Четвертакийг санав. Бүгдийг дурсан санаж:
— Бричкина хүрээгүй байх нээ... гэж чанга дуугарав.
Бээрснээс сөөнгөтсөн дуу намгийн дээгүүр хүнгэнэн замхарч, дахиад л анир чимээгүй боллоо. Энэ үхээрийн газар шумуул хүртэл анир үл гаргах агаад Васков нэгэнтээ санаа алдсанаа намаг дундуур шийдвэртэй алхлаа. Тулгуураа хүчлэн тулж, эрэг өөд явахдаа Комелькова Осянина хоёрыг санаж амьд мэнд байгаа гэж итгэж явлаа. Бас зэвсэг гэвэл ташаанд нь ганцхан гар буу үлдсэнийг санав.
Дайсан этгээд энд ганц л хүнээ үлдээсэн бол ахлагч Васков хамраараа шавар хатгаж унаад илжиртлээ хэвтэх байсан даа. Ахлагч нуугдах ямар ч боломжгүй босоогоороо явж байсан болохоор түүнийг хоёрхон алхмын зайнаас устгаж болохоор байв. Аз болоход германууд нэг хүнээ үлдээсэнгүй. Федот Евграфыч танил цутгалан хүртэл ямар ч саадгүй явж, тэнд нүүр гараа булхаж, ханатал ус уув. Дараа нь халаасаа нэгжин байж цаасны өөдөс олоод, хуурай хөвд ороон «катюша» хэтээ цохин гал асааж тамхи татлаа. Одоо цааш хэрхэхээ бодох боломж гарав.
Хэдийгээр дайсны дөрөвний нэгийг устгасан байлаа ч гэсэн өчигдрийн тулалдаанд Васков ялагджээ. Германуудыг саатуулан барьж чадаагүй, өөрийн хүн хүчний тэн хагасыг алдаж, байлдааны бүх хэрэгслээ дуусч, ганцхан rap буутай үлдсэн болохоор ялагджээ. Яаж ч бодоод, зөвтгөх арга байсангүй. Хамгийн харамсалтай нь дайсныг хаанаас эрж олохоо мэдэхгүй байв. Васков тун гунигтай байлаа. Гэдэс нь өлссөндөө тэр үү, муухай үнэрт тамхинаас тэр үү, ор ганцаардаж, түмэн бодол толгойд нь эргэлдсэнээс тэр үү, алин болохыг бүү мэд.
Өөрийнхөндөө л хүрэх хэрэгтэй байна санж. Түүнд хоёрхон охин үлджээ. Гэхдээ хамгийн сүрхий хоёр нь. Гурвуулаа гэдэг хүч боловч тэр хүчинд дайсныг цохих зэр зэвсэг юу ч байсангүй. Ингэхлээр даргын хувьд ахлагч хоёр асуудал шийдэх ёстой. Одоо юу хийх, юугаар байлдах вэ гэдэг асуудал. Үүнд хариулахын тулд юуны өмнө байдлыг мэдэж, германуудыг олоод зэвсэгтэй болох хэрэгтэй байв.
Өчигдөр германууд эрээ цээргүй мөрдөн хөөж явахдаа ойд өчнөөн олон мөр үлдээжээ. Федот Евграфыч мөр мөшгөн газрын зураг үзэх адил нягталж учрыг тайлж, сайтар тоолов. Тоолоод үзэхэд хойноос нь арав орчим хүн мөрдсөнийг үзэхэд хэн нэг нь ачаагаа сахин хоцорсон юмуу, эсвэл Васковын суманд өртсөн байж болохоор ажээ. Гэвч урьд өдөр шагайж буудах чөлөөгүй явсан тул арван хоёр хүн үлдсэн гэж тооцоолох ёстой.
Мөр хөөж явсаар ойн цоорхойд гарахад Вопь нуур, Синюхины хясаа, түүний баруун талын бургас, нарсан төгөл өмнө нь цэлийнэ. Федот Евграфыч түр зогсож, орчныг харлаа. Өөрийн хүний хэн нь ч байгаа шинжгүй. Өмнө нь өглөөний намуун тайван, налгар орчин цэлийж, энэхүү налгар сайхан орчны нэгэнтээ германы автоматчид, винтовоо элгэндээ тэвэрсэн хоёр орос охин нуугдаж байв.
Хад чулуун дундуур охидыг эрэхсэн гэж сэтгэл татагдах авч ойгоос гарахыг ахлагч бодсонгүй. Өөрийнхөө аминд осолтой юм хийж хэрхэвч болохгүй байлаа. Хэдийгээр зовлонд учирч, сэтгэл алдравч, өөрийгөө ялагдсанд өчүүхэн ч тооцохгүй, түүний хувьд дайн үүгээр дуусах ёсгүй санагдана. Налгар тайван орчныг харж ханаад, дахиад л ширэнгэ модонд шурган орж, хясааг тойрон, Легонтын нуурын эрэг өөд оров.
Түүний тооцоо хасах үйлдлийн бодлого шиг хялбар байв. Германууд ахлагчийн хойноос шөнө орой болтол хөөж гүйлдсэн. Хэдийгээр гэгээтэй шөнө байсан боловч учир тодорхойгүй байдалд орохоос эмээсэн бололтой. Германууд үүр цайхыг хүлээх ёстой, тэгэхдээ Леготын нуурын дэргэдэх ойд, хэрэг тохиолдоход намаг тийш ухрахгүйн тулд тэнд л үүр цайлгах ёстой. Ингэж бодоод Федот Евграфыч нуурын танил чулуурхаг хоолойноос холдож танихгүй газар өөд явлаа.
Мөр гэнэт алга болсон учир, Васков модноос мод дамжин болгоомжтой урагшилж байв. Ойд чимээ аниргүй, зөвхөн шувууд шулганалдах агаад, щувууны байдлаар ойр хавьд хүнгүй гэдгийг Федот Евграфыч мэдэв.
Ингэж тэр удаан урагш ахихдаа, буруу тооцоолж, дайсныг байхгүй газар хэрэггүй эрж явна уу гэж эргэлзэхэд хүрэв. Энэ удаа түүнд зөн билгээрээ таамаглахаас өөр баримжаа байсангүй. Тэгээд зөв замаар явна гэдгийг зөн билгээрээ мэдэрч байлаа. Тэр анчин хүний совиндоо итгэж ядан, дахин сайн бодож цэгнэж явтал өмнүүр нь туулай харайн өнгөрлөө. Васковыг ажсан шинжгүй, ойн цоорхой руу харайж очоод хойд хоёр хөл дээрээ оцойн сууж, эргэн харж байв. Тэр туулай хүнээс үргэсэн, тэгэхдээ огт үзэгдээгүй хүнтэй дайралдаад сониучирхаж байгаа бололтой. Ахлагч ч гэсэн туулай шиг хярж, чих тавин чагнаж, тэр зүг харав.
Тэгээд хичнээн ч удаан харж, чих тавивч онцын зүйл илэрсэнгүй. Туулай улиас модны зүг харайн одож Федот Евграфыч тэнд нүдэндээ нулимс гүйлгэнэтэл удаан зогсов. Ахлагч өөрийн чихэнд итгэхээсээ илүү туулайд итгэжээ. Тиймээс сүүдэр шиг чимээгүй урагш ахин туулайн харсан зүг явлаа.
Эхлээд юу ч ажиглагдахгүй байснаа дараа нь бутны завсраар нэг юм сүүтгэнэхийг харлаа. Энд тэнд нь хадны хаг бүрхсэн хачин юм харагдав. Васков амьсгалаа татан урагш алхаж, гараараа бут ярж хартал газарт шурган орсон байшингийн хөвдөөр бүрхэгдсэн хуучин хананд тулав.
«Легонтын оромж» гэдгийг ахлагч ойлголоо.
Буланг тойрч харвал худгийн ялзарсан хашлага. өвс ногоо ургасан жим, өрөөсөн цүү дээрээ тогтож ядан санжсан хаалга байв. Гар буугаа гарган чимээ чагнан хаалга руу гэтэж тотго, зэвэрсэн хаалгыг харж ажиглавал энд өвс ногоо үнгэгдэж, нойтон мөр хатаж амжаагүй байгааг бодоход хаалгыг цагийн өмнөхөн эвдсэн ажээ. .
Яах гэж тэр билээ? Германууд саваагүйтэж хаягдсан оромжийн хаалгыг эвдээгүй, хэрэг болоод л энэ. Тэгэхлээр хоргодох байр эржээ. Тэдэнд шархтсан улс байна уу, эсвэл нуух зүйл гарчээ. Ахлагч өөр тайлбар олсонгүй. Тэгээд мөр, үлдээхгүйн тулд мөрөө эргэж сайн харсаар бут руу оров. Модонд орж анир чимээгүй боллоо.
Шумуул түүн рүү дайрч, нэг газар шаазгай. Шагшив. Тэгснээ мөчир хугаран тачигнах, төмөр хангинах дуу гарч Легонтын оромжийг чиглэн ойгоос хойно хойноосоо цувран арван хоёр хүн гарч ирлээ. Арван нэг нь боодолтой юм (ахлагч тэсрэгч бодис гэдгийг мэдлээ) барьж арван хоёр дахь нь мод тулан сүрхий доголж явав. Оромжийн дэргэд очиж, ачаагаа буулгаж, шархадсан герман шатны гишгүүр дээр суув. Нэг нь байшинд тэсрэгч зүйлээ зөөн оруулж, бусад нь тамхи татаж, хоорондоо ярилцан газрын зургийг ээлжлэн үзэцгээв.
Васковыг шумуул идэж, цусы нь соровч тэр нүдээ анивчихаас ч болгоомжилж байлаа. Германуудаас хоёрхон алхмын зайд rap буугаа атган, бүх яриаг нь чагнан, юу ч ойлгосон юмгүй суув. Васков ярианы дэвтрээс зөвхөн найман өгүүлбэр мэдэх агаад түүнийгээ оросоор хэлэх мэт цувруулан хэлбэл сая ойлгоно.
Таах хэрэг гарсангүй. Голд нь зогсож, газрын зураг үзүүлж байсан ахмад нь гараар дохиод арав нь автоматаа авч ойн зүг одов. Ачаа зөөж байсан герман шархтсан хүнээ түшин босгож дотогш оруулав.
Васков сая нэг сэхээ авах агшин ирж, муусайн шумуултай «данс бодох» бололцоо гарав. Байдал тодорхой боллоо. Германууд Синюхины хавцал руу жимс түүх гэж ирээгүй нь мэдээж хэрэг. Тэд Легонтын нуурыг тойрон хүч тэнхээгээ хайрлахгүй зүтгэж, зорьсон газраа л шууд чиглэжээ. Ачаа бараагүй хөнгөн шингэн хөдөлж сиймхий харан явжээ. Тэд нуурын хүзүүвч рүү ухралтгүй урагшилж байв.
Тэдний хойноос гүйцэн очиж охидоо эрж олоод бүгдийг дахин шинээр эхлэхэд тийм ч хэцүү биш байлаа. Гэвч зэвсэггүй, гар мухардав. Зэр зэвсэггүй байж германуудын замд хөндөлдөх гэж санахын хэрэггүй.
Энэ байшинд яйжийсан хаалганы цаана хоёр автомат байна.
Бүтэн хоёр автомат гэдэг чинь бөөн эрдэнэ, тэр эрдэнийг яаж гартаа оруулах вэ гэдгээ Васков сайн мэдэхгүй байлаа. Шөнөжин нойргүй хонож, бас тэгээд шархадсан гартай байж амиа дүйж болохгүй. Тиймээс Федот Евграфыч салхи хаанаас салхилахыг ажаад, германыг байшингаас гарч ирэхийг хүлээв.
Хүлээсэндээ ч хүрлээ. Хавдаж цоохор болтлоо шумуулд идүүлсэн герман ус уух гэсэн бололтой үхлээ эрээд гарч ирэв. Тэр автомат буугаа гартаа барьж, болгоомжтой явах агаад бүсэндээ хоёр ташмаг зүүжээ. Орчноо удаан харж, чагнаснаа хананаас холдож худаг руу ойртлоо. Васков гар буугаа сэмээрхэн өргөн тэмцээнд оролцож байгаа мэт амьсгалаа сойж гохыг нь аажуухан дарлаа. Буун дуу тасхийж, нөгөө герман урагш онхолдов. Ахлагч баттайг бодож дахин нэг буудаад гүйн очих гэснээ хаалганы завсраар автомат бууны онь бараантан гялалзахыг харж зогтусан зогсов. Нөгөө шархадсан герман бүгдийг харсан бөгөөд худаг руу гүйвэл түүнээс сум хүртэх байлаа.
Одоо энэ шархадсан герман автоматаар шүршинэ гэж бодоод, Васковын бие зарсхийв. Чимээтэйхэн хий буудаж орхиход л бүх зүйл дуусах байлаа. Германууд даруй эргэн ирж, орчны ой самнаж, ахлагчийн алба дуусах байлаа. Хоёр дахь удаагаа зугтаж чадахгүй.
Харин яагаад ч юм, тэр герман буудсангүй. Нэгийг хүлээж, онь тохируулан, буугаа барихаас биш, бусдадаа дохио өгсөнгүй.
Түүний нөхөр улаан нүүрээрээ хашлага даран унаж, үхэж гүйцээгүй татвалзаж байхад тусламж дуудаж дохио өгөхгүй хүлээж сууна... Юу хүлээсэн юм бол оо?..
Васков учрыг сая ойлголоо. Фашистын хувхай эрүү амиа аргацаахыг боджээ. Үхэж байгаа нөхрөө, эр цэргийн тушаал, нуур руу явсан нөхдөө нулимж орхиод, зөвхөн бусдын анхаарлыг өөртөө татахгүйг хичээжээ. Үл үзэгдэх дайснаас үнхэлцгээ хагартал айж, тэвэр хэртэй бүдүүн дүнзэн ханын цаана чимээ үл гарган шургачин хэвтэнэ.
Үхэлтэй халз тулгараад энэ герман хулчгар эр байснаас буудсангүй. Энэ учрыг ойлгосон ахлагчийн санаа амран, гүнээ санаа алдав.
Федот Евграфыч гар буугаа гэрэнд нь хийж, арагш болгоомжтой мөлхөн оромжийг тойрч, худгийн нөгөө талаас ойртлоо. Шархадсан герман үхсэн нөхрийгөө харах зав байхгүй гэдгийг ахлагч тооцоолсон учир алагдсан герман руу тайван мөлхөж очоод автомат буу, дайзтай сум, цүнхий нь салган авч, ойд сэмээрхэн эргэж ирлээ.
Тойруу зам сонгон авсан түүнд одоо бүх зүйл хэр хурдан хөдлөхөөс шалтгаалах байлаа. Үзээд алдах хэрэгтэй болов. Аз болж гэмгүй өнгөрлөө. Хясаа руу хөтлөх нарсан төгөлд гүйн, хүрч тэндээ бага зэрэг амсхийв.
Энэ хэсэг бол элгээрээ мөлхөж байсан өөрийн гэх газар. Үлдсэн хоёр охин дорно зүг явчихаагүй л бол энд нуугдсан байх ёстой. Хэдийгээр бүсгүйчүүддээ хэрэг тохиолдвол дорно зүг ухран яв гэж хэлсэн боловч түүний тушаалыг яв цав биелүүлсэн эсэхэд Федот Евграфыч эргэлзэж байв. Үүнд итгэсэн ч үгүй, итгэхийг ч хүссэнгүй.
Ахлагч амьсгаагаа дарж ойр орчим германууд байгаа эсэхийг чагнаж, өчигдөрхөн Осянинатай хамт явж байсан замаараа Синюхины хясаа руу болгоомжтой явлаа. Өчигдөрхөн бүгд амьд мэнд байж билээ. Лиза Бричкинагаас бусад нь...
Ямар ч атугай бүсгүйчүүд ухарсан бололтой явжээ. Гэхдээ тийм ч хол яваагүй, голын цаана, өчигдөр өглөө германуудыг маллаж дөнгөсөн газраа очжээ. Федот Евграфыч энэ тухай бодсонгүй хад чулуу, хуучин байрлал хавиараа эрж, олж ядаад цөхөрсөндөө голын нөгөө эрэгт гарчээ. Гэнэт өөрийгөө шархадсан гартай, гав ганцаараа үлджээ гэж ойлгохдоо, учиргүй гуниглан нөхдөө санагалзаж, толгой нь дүйрч эргэснээс санаандгүй тэнэж явсаар энд иржээ. Тэгээд өвдөг сөхрөн бөхийж ус уух гэтэл:
— Федот Евграфыч... гэж шивнэх дуу сонсов.
Тэгээд дараахан нь:
— Федот Евграфыч!.. Нөхөр ахлагч aa!.. гэж дуудахыг сонслоо.
Толгойгоо өндийлгөн харвал нөгөө хоёр бүсгүй нь гол гатлан гүйж ирж яваа харагдлаа. Усанд шууд гүйн орж, банзлынхаа хормойг ч сөхөлгүй туучиж явна. Ахлагч өөдөөс нь гүйн очиж, тэд усан дотор тэврэлдэн уулзлаа. Хоёулаа зэрэг ахлагчаас зүүгдэн, сахал сармай нь ургаж, хөлс хирэндээ хутгалдсан түүнийг учир зүггүй үнсэцгээж байв.
— Яаж байгаа нь энэ вэ, охид минь, яаж байгаа улс вэ?
Ахлагч ингэж хэлэхдээ нулимсаа чүү чай барьж байв. Нулимс нь сормуусанд нь тоггож ядан байхад, өөрийгөө ядарч дээ гэж бодлоо. Охидоо мөрөөр нь тэвэрсээр гурвуулаа нөгөө эрэгт гарлаа. Комелькова улам наалдан, сахал сармай ургасан хацры нь илнэ.
— Ээ хөөрхий охид минь жаахан ч болов юм идэж, хэсэгхэн зуур ч дуг хийж чадав уу? гэвэл:
— Нөхөр ахлагч аа, тийм юм огт санагдахгүй байлаа... гэв.
— За дүү нар минь, би одоо ямар ахлагч байх вэ? Би одоо та нарын ах чинь. Тэгээд та нар намайг Федот гэж дуудаж бай. Эсвэл Федя ч гэсэн болно. Ээж минь намайг ингэж дууддаг байсан юм..
Винтов, үүргэвч шинелээ бутан дотор тавьжээ.
Васков шуудхан л уут руугаа тэмүүлж, амыг нь онгойлготол Женя:
— Галя яасан бэ? гэлээ.
Итгэл муутай аяархан асуух нь тэд хэдийнэ ойлгожээ. Тэгээд л бүр лавтай мэдэх гэсэн бололтой. Ахлагч дуугарсангүй. Чимээгүй суун хүүдийнээсээ хатсан талх, гахайн өөх, ташмагаа гаргалаа. Гурван аяганд хуваан аягалж, талх эмтэлж, өөх зүсэв. Хоёр байлдагчдаа хувааж, сэнжтэй аягаа өргөн:
— Бидний нөхөд эрэлхэг баатарлагаар амь үрэгдэв. Четвертак буудалцаж байгаад, Лиза Бричкина намагт живж үхжээ. Сонятай хамт нийтдээ гурван нөхрөө алдлаа. За ийм байна даа. Гэвч дайсныг бид нуурын дунд бүтэн хоног барьж байна. Бүтэн хоног!.. Одоо тэгээд цаг хугацаа хожих явдал бидний үүрэг болж байна. За бидэнд тусламж ирэхгүй. Гэтэл германууд наашаа ирж яваа. Амь үрэгдсэн эгч дүүсээ дурсан тогтооцгооё. Удахгүй байлдах цаг болно. Байдлыг үзвэл, сүүлчийнх буй заа...

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.04.14 11:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
13

Уй гашуу гэдэг чинь сэгсгэр баавгай л гэсэн үг. Улайран дайрсан баавгай оцож ноцоод, урж тасдаад, тарчлаан зовоох тэр цагт чухам юу болж байгааг мэдэх сэхээ хэнд ч гарахгүй. Харин баавгайг унагаад авсан цагт чөлөөтэй амьсгалах сэхээ орохоор барахгүй амьдрах тухай бодож, ажиллаж эхэлнэ. Юу ч болоогүй юм шиг санагдана.
Харин яльгүй зүйлээс болж осолдох явдал гардаг. Яльгүй юмыг бөөн гай дагаад ирэх учир бий. Хэн хүнд тийм юм бүү тохиолдож байгаасай.
Өглөөний цайны дараа тулалдаанд бэлтгэх үеэр Васков ийм ялимгүй зүйл олж мэдлээ. Уутаа онгичин гүвж, бүхнийг гурвантаа эргүүлж, хөрвүүлэвч олсонгүй, ор тас алга болжээ. Гранатын цэнэг гар бууны сум бол бодоход ялимгүй зүйл шиг санагдах атал гранат цэнэггүй бол хэсэг чулуутай ялгаагүй цул жижиг төмөр л гэсэн үг.
— Охид минь, бид одоо их буугүй боллоо гэж тэднийхээ сэтгэлийг гонсойлгохгүйн тулд инээвхийлэн хэлэв. Тэгэхэд тэнэгхэн охид өөдөөс нь инээмсэглэж, царай нь өнгө орж:
— Зүгээр Федот минь, үзэлцэж болно! гэлээ. Комелькова ингэж хэлэхдээ нэрэн дээр нь түгдчиж, ийнхүү нэрлэн дуудаж сураагүйдээ царай нь улайв. Даргаа нэрээр нь дуудна гэдэг тийм ч хялбар хэрэг биш нь мэдээж.
Гурван винтов, хоёр автомат, нэг гар буутай тулалдах болов. Арав гаруй хүнийг устгахад хүрэлцэх ч зэвсэг биш дээ. За яахав эх нутгийн ой шугуй маань тусална гэж бодохоос. Ой мод, бас тэгээд урсах гол, маань ч тусална.
— Май Рита автоматандаа дайзтай сум ав. Холоос битгий буудаарай, голын дээгүүр винтовоор буудаж, автоматаа гамнаарай. Дайсан гол гатлан давших үед л их хэрэг болно шүү. Тун их хэрэг болно. Ойлгов уу?
— Ойлголоо. Федот...
Бас л түгдчив. Васков инээмсэглэж:
— Федя гэвэл хэлэхэд амар. Ер нь миний нэрийг хэлэхэд амаргүй шүү байгаа нь энэ дээ...
Юутай ч бол өнгөрсөн нэг хоногт германчуудыг зүгээр өнгөрүүлсэнгүй. Германууд алхах гишгэх бүрдээ болгоомжлох болж, хад чулуу бүрийг хянамгай нэгжиж, аажуу урагшилж явав. Нар дээр хөөрсөн хойно хавийн газрыг самнан, голын эрэгт ирлээ. Бүхий л зүйл түрүүчийнх шигээ давтагдаж гагцхүү энэ удаа тэдний эсрэг талын эрэгт охидын дуу хадсангүй битүү аюул занал агуулсан, аниргүй нам гүм байлаа. Дайснууд энэхүү аюул заналыг ойлгож, хэдийгээр голын тэртээ талд бутны цаагуур цухалзах авч ус руу орсонгүй.
Голын уужим эрэгт Федот Евграфыч охидоо үлдээж, байрлал, баримжааг өөрөө сонгож өгөв. Хоногийн өмнө, Женя Комелькова гоолиг цогцсоороо германуудыг саатуулж зогссон тэр газрыг ахлагч өөртөө сонгон авлаа. Энд эрэг нь бараг нийлсэн бөгөөд голын хоёр талаар ой шууд эхэлж, усан саадыг гатлахад хамгийн тохиромжтой газар байлаа. Иймээс ч германууд энэ хэсэгт байн байн үзэгдэн. тэвчээр муутай дайсныг буудуулж илрүүлэх зорилт тавьжээ. Гэвч тийм зүрхний хийтэй тэвчээргүй байлдагч одоо хэр ажиглагдсангүй, учир нь германуудыг ус гатлахаас нааш хэрхэвч буудаж болохгүй гэж Васков байлдагчдадаа хатуу тушаасан билээ. Тэр болтол шувуу ч үргээхээс болгоомжлон тоотой амьсгаалахыг бас анхааруулсан байв.
Бүх зүйл гарын дор бэлэн байв. Буугаа сумлаж, цагаас өмнө шаазгай хашгичуулахгүйн тулд винтовынхоо замгийг урьдаас сайн бэлтгэжээ. Ахлагч нөгөө эргийн зүг тайван ширтэх бөгөөд ганц гай гэвэл шархтай гар нь өвчтэй шүд шиг янгинаж байв.
Голын нөгөө эрэгт шувууд шулганахаа больж, шаазгай хашгична. Федот Евграфыч энэ бүхнийг хэдийнэ ажин, германуудыг нягталж хянаад, хөдлөх үед нь цаг алдалгүй ганц ганцаар нь түүхээр тооцоолж байв.
Гэвч анхны бууг ахлагч тавьсангүй. Хэдийгээр буун дуу гарна гэж хүлээж байсан боловч өөрөө цочив. Буун дуу дандаа санамсаргүй дандаа л гэнэт гардаг билээ. Буун дуу зүүнтэйгүүр, голын доохно гэнэт гарч, дахин хэдэнтээ үргэлжлэв. Голын цүнхэгт нэг герман дөрвөн хөллөн эргийн зүг өөрсдийнхөн рүүгээ тэмүүлэн цаашаа зүтгэж, түүний эргэн тойрон сум тусах авч үл онохыг Васков олж харлаа. Тэр герман дөрвөн хөллөж, чулуу хайрга шаргиулсаар зугтаж байв. Тэгтэл шархтсан германыг хамгаалсан автоматын дуу тачигнаж эхлэхэд ахлагч бүсгүйчүүлийнхээ зүг гүйн очих гэснээ биеэ барилаа. Цагаа ч олж биеэ барьжээ. Голын нөгөө эргийн бутан дундаас дөрвөн герман гарч гүйлээ. Галын хамгаалалтын дор амжиж, гол гатлан далд орох гэсэн бололтой. Винтовын хэрэг энд байсангүй. Замаглах гэж цаг алдах учир Федот Евграфыч автоматаа авлаа. Автоматынхаа гохыг дартал голын нөгөө эргийн бутан дотроос гал хоёр дахин манасхийн ахлагчийн толгой дээгүүр суман дэвүүр дэлгэв. Энэ байлдаанд ухарч болохгүй л гэдгийг Васков мэдэж байв. Энэтээ эргийн сөөм газрыг ч германуудад алдаж болохгүй. Хичнээн хүнд хэцүү, хичнээн найдваргүй байлаа ч гэсэн тэсэх ёстой. Энэ байрлалаа огтхон ч алдаж болохгүй, хэрэв алдвал бүх зүйл дуусах нь тэр.
Түүний ард бүхэл бүтэн Орос орон нь тэр чигээрээ байх агаад Федот Евграфыч Васков л эх орныхоо сүүлчийн хүү нь, сүүлчийн хамгаалагч нь юм шиг тэр сэтгэв. Энэ ертөнц дээр зөвхөн ахлагч өөрөө, дайсан, бас тэгээд Орос орноос өөр, юу ч байхгүй юм шиг санагдав.
Охидын байгаа тэр зүгт буун дуу гарч байгаа эсэхийг чих тавин чагналаа. Буун дуу гарч байна. Ингэхэд эсэн мэнд байгаа юм байжээ. Тэд маань фронтоо, Орос эх орноо тогтоож л байна. Тогтооцгооно!...
Тэр хэсэгт гранат дэлбэрч эхлэхэд ч Васков санаа зовсонгүй. Түр амсхийх зай гарна гэдгийг ахлагч мэдэж байв. Учир нь ямаршуу хүчтэй тулгарч байгаагаа мэдэхгүй байсан дайсан тулалдаанаа сунжруулах ёсгүй гэж ахлагч бодлоо. Тэд бас байдлыг нягтлан ажиглаж хүчээ өөрчлөн хувааж, хэрхэхээ шийдэж, шинэ арга хайх ёстой. Васковыг чиглэж явсан дөрвөн герман самбаатай эргэж бултсанаас хэн нэгийг нь оносон эсэхийг ажиглаж амжсангуй. Бутан дотор орж, эргэн буудсаар чим чимээгүй болов. Зөвхөн голын дээгүүр дарийн утаа суунаглаж байлаа.
Цөөн хэдэн минут хожив. Үнэндээ цаг хугацааг минутаар хэмжиж болохгүй билээ. Хаанаас ч тусламж ирэх найдлагагүй, гэлээ ч дайсныг сайн чимхэж, тийм ч амаргүйгээ харуулсан болохоор үүгээр тэд хоёр дахь удаагаа шуудхан мацаж зүрхлэхгүй нь мэдээж, дайсан хаа нэгтээ нэвтрэх сүв эрнэ. Голын адагт нүсэр чулуу тулж орсон өөдтэй гарамгүй тул тэд голын эхээр л гарах гэж үзнэ дээ. Тэгэхлээр өөрөө баруун тийш явж, ямар боловч охидын хэн нэгийг эндээ үлдээх нь зөв болов уу...
Васков байрлалаа сайн тогтоож амжаагүй байтал ард нь хөлийн чимээ гарлаа. Эргэн хартал Комелькова бут хага яран шуудхан ирж явав.
— Тонгойгооч!.
— Хурдлаарай!.. Рита!..
Рита яав гэж Федот Евграфыч асуусангүй, бүсгүйн харцаар учрыг мэдлээ. Буугаа шүүрэн авч Комельковагаас урьтан гүйж хүрлээ. Осянина нарсны ёроолд нуруугаараа налан эвхрэн суужээ. Хөхөрсөн уруулаа долоон инээмсэглэх гэж аядах агаад гэдсээ гараараа чанга дарсан авч цус нэвтэрч байлаа.
— Юунд шархдаа вэ?
— Гранатанд...
Ритаг нуруугаар нь хэвтүүлж, гараас нь барин хөндөхөөс эмээн, болгоомжтой дээш өргөтөл бүх зүйл дуусгавар болж байгаа харагдлаа.
Нүд хальтран харахад ч бэрх байлаа. Бүгд холилджээ. Цус, уранхай цэрэг цамц, бас тэгээд суран бүс нь биенд нь шигдэн цустай хутгалдсан байв.
— Даавуу. Дотуур хувцаснаасаа ураад аль! гэж орилов
Женя салгалан хүүдийгээ урж, зөөлөн нимгэн даавуу гарт нь бариулав.
— Торго биш ээ! Зүгээр даавуу өгөөтөх!..
— Алгаа.
— Ээ савдаг!.. гэсээр хүүдийгээ уудалж эхлэв.
Гайтай юм шиг зангилаа нь тайлагддаггүй.
— Германууд... гэж Рита уруулаа хөдөлгөн:
— Германууд хаана байна? гэв.
Женя Рита руу хэсэгхэн зуур эгцлэн харснаа, автоматаа шүүрэн авч, эргэж ч харалгүй эрэг рүү хурдлав.
Ахлагч дотуур өмд, цамцаа шархны хоёр мааралтай гаргаж ирлээ. Рита нэг юм хэлэх гэж оролдовч Васков юу ч олж сонссонгүй. Цусанд нэвт барьцалдсан цэрэг цамц, банзал, дотуур хувцсы нь хутгаар салгахдаа тэр шүдээ хавирч байлаа. Гранатын хэлтэрхий гэдсий нь хүү татжээ. Харлах цусан дунд гэдэс дотор нь тэр аяараа оволзож байлаа. Дээр нь цамц тавьж, боож гарав.
— Зүгээр, зүгээр Рита минь... Өнгөц дайрсан байна. Гэдэс чинь бүтэн байна. Гайгүй эдгэрнэ..
Эргийн зүгээс автоматын тачигнах сонсогдлоо. Дахиад л эргэн тойрон буун дуу хадаж, навчис сэржигнэн унана. Васков боосоор байвч боосон даавуу тэр дороо цус нэвчинэ.
— Тийшээ яв, тийшээ яв.—Тэнд Женя байгаа... гэж Рита чүү ай дуугарав
Хажуухан талаар нь автоматын сум шунгинан өнгөрөв. Дээгүүр нь биш, яг тэднийг онилон буудсан боловч оносонгүй. Ахлагч өнгийн харснаа гар буугаа авч, нүдний үзүүрт өртөх дайсныг хоёр удаа буудлаа. Дайснууд гол гаталжээ,
Хаа нэгтэй Женягийн автоматын дуу хадаж, ойн дунд холдон холдсоор байв. Комелькова харилцан буудалцаж, араасаа германуудыг дагуулан явааг Васков ойлголоо. Дайснууд бүгд түүнийг хөөсөнгүй, тэртээд нэг нь сүүмэлзэхэд ахлагч түүн рүү дахин буудав. Осянинаг авч эндээс холдох хэрэгтэй байв. Германууд тун ойрхон эргэлдэж мөч бүр сүүлчийнх болж мэдэх байлаа.
Ритаг гар дээрээ өргөн, хөхөрсөн уруулаа хөдөлгөн шивнэхий нь үл сонсов. Винтовы нь авах гэж бодсон боловч чадсангүй, бут руу гүйн орохдоо шархадсан зүүн гар нь өвчтэй шүд лугаа адил янгинан, алхам тутамд нь тэнхээ нь сулрахыг мэдэрлээ.
Нарсны дор ууттай юмс, винтов буу, хуйлаастай шинель, ахлагчийн орхисон Женягийн дотуур хувцас үлдэв. Залуу бүсгүйн хөнгөн хээнцэр дотуур хувцас байлаа.
Женя сайхан дотуур хувцсанд дурхай аж. Женя найрсаг нөхөрсөг, харамгүй зантай, хөгжилтэй сэргэлэн бөгөөд олон юмнаас амархан татгалзаж чадах боловч дайн эхлэхийн өмнөхөн ээжийнхээ бэлэглэсэн хээнцэр дотуур хувцсаа цэргийн албаны уутандаа ямагт хадгалж явдаг байлаа. Үүнээс болж дүрэм зөрчлөө гэж байнгын сануулга авч, ээлжээсээ өмнө харуулд томилогдох зэргээр элдэв зэмлэл олонтаа хүлээж явжээ.
Түүнд нэгэн тун ганган дотуур хувцас байлаа. Женягийн эцэг нь хүртэл дуу алдаж:
— Женя минь арай ч ганган юм биш үү? Чи хаачих нь вэ? гэжээ
— Үдэшлэгт! гэж эцгийнхээ юу хэлэх гээд байгааг ойлгосон ч гэсэн бардамхан өгүүлэв.
Тэд бие биенээ тун сайн ойлгодог улс.
— Надтай хамт зэрлэг гахайн анд явах уу? гэхэд эх нь дуу алдаж:
— Явуулахгүй. Чи солиоров уу, эмэгтэй хүүхдийг анд авч явах гэж.
— Юм үзэж дасаг! Улаан цэргийн даргын охин юунаас ч айх ёсгүй гэж эцэг нь шийдмэг өгүүлжээ.
Үнэхээр Женя юунаас ч айж байсангүй. Морин дэл хийсгэж, бай буудан эцэгтэйгээ хамт зэрлэг гахай отож. цэргийн хотхон дундуур мотоциклийн хурд шалгадаг байв. Бас тэгээд үдэшлэг дээр цыган бүжиг бүжиж, гитар хөгжмийн аялгуунд хоршин дуулж, залуу дэслэгчийн зүрхийг шархлуулж явжээ. Гэвч хэнд нь ч хайр сэтгэлээ илэрхийлсэнгүй наргиа наадам болгон өнгөрөөдөг байв.
— Женя чи дэслэгч Сергейчукийн толгойг бүр эргүүлж орхиж. Цаадхи чинь өнөөдөр надад «нөхөр Евг... генерал...» гэх шиг илтгэсэн шүү.
— За ааваа та битгий худлаа яриад бай даа.
Цаг тайван үнэхээр жаргалтай сайхан байлаа. Гагцхүү эх нь хөмсөг зангидан санаа алдаж, бүсгүй хүн, эрт цагт бол авхай гэж яригддаг үе. Гэтэл байж байгаагий нь хар. Бай буудаж, морь, мотоцикл хөөцөлдөж, үүр цайтал бүжиглэн, цэцэг барьсан дэслэгчид цонхны дор эргэлдээд дуу хуур болон шүлэглэсэн захиа ч салахаа байлаа.
— Ийм байж болохгүй, Женя минь. Чиний тухай хотоор нэг яриа.
— Чалчвал чалчицгааж л байна биз, яамай!
— Хурандаа Лужинтай чи нэлээд олон удаа хамт байж байсан гэнэ. Цаадхи чинь гэр бүлтэй хүн шүү дээ, Женя минь. Яаж болдог юм бэ?
— Тэр Лужинээр би яах юм бэ?.. гэж Женя мөрөа хавчин өгүүлснээ гүйж одов.
Лужин бол зүс царайгаар сайхан, эм хүнийг татах увдистай, зориг шийдмэг эр байв. Халх голын байлдаанд оролцон, Улаан тугийн одонгоор шагнагдаж, финийн дайнаас улсын баатар дол хүртэн буцаж иржээ. Женя түүний тухай ярианаас булзааруулж байгаа нь жирийн хэрэг огтхон ч биш гэдгийг эх нь мэдэж, сэтгэл нь үймрэн, түгших болжээ...
Женя төрөл төрөгсдөө амъ үрэгдсэний дараа гав ганцаараа фронтыг нэвтрэн ирэхэд нь Лужин түүнийг халамжлан авав. Халамжлан хамгаалж, сэтгэлийг нь дулаацуулахдаа, өмгөөлөл хамгаалалгүй хөөрхий охиныг ашигласан нь бус, зүгээр л биедээ дасгаж авсан байжээ. Тэр үед Женяд ийм түшиг үнэхээр хэрэгтэй байжээ
Цээжинд нь наалдан уйлж, зовлонгоо тоочин, сэтгэлээ тайтгаруулж, энхрийлэл хүртэн дайн тулааны хүнд бэрх энэ ертөнцөд дахин байр сууриа олох хэрэгтэй байлаа. Бүх зүйл цагийн эрхэнд захирагдаж ингэлээ гээд Женягийн сэтгэл гонсорч байсангүй. Женя ер нь хэдийд ч гонсойж байгаагүй билээ. Женя ямагт өөртөө итгэж байсан агаад энэ удаа ч гэсэн Осянинагаас дайсныг холдуулан төөрөлдүүлж явахдаа юм бүхэн сайн сайхнаар төгсөнө гэдэгт өчүүхэн ч эргэлзсэнгүй.
Анхны сум хавиргы нь нэвтлэхэд ч Женя ердөө л мэл гайхжээ. Арван есөн насандаа үхнэ гэдэг даанч үнэмшмээргүй, даанч утгагүй байсан хэрэг билээ.
Женя германы тэнэсэн суманд оногджээ. Чимээгүйхэн нуугдан, амсхийн хүлээж, холдож ч болох байв. Гэвч Женя тэгсэнгүй, сумаа дуусан дуустал буудсаар байв. Зугтах гэж оролдсонгүй хэвтээгээрээ буудах агаад урсах цустай нь хамт хүч чадал нь суларч байлаа. Германууд Женяг яг тулган буудаж амий нь таслаад эцэст түүний омог бардам, үзэсгэлэнт сайхан царайг удтал ширтэцгээжээ...

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.04.14 11:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
14

Рита үхлийн шарх олж, амархан гол тасрахгүй удаан зовно гэдгээ ойлгож байв. Энэхэн үед өвчин нь түр намдан гагцхүү гэдэс нь халуу оргиж ам нь ангаж байв. Юм ууж болохгүй учир хонхорт тогтсон усанд алчуур норгон уруулаа чийглэв.
Васков түүнийг булгарч унасан гацуур модны дор нуун, саглагар мөчир дээрээс нь хаяад явжээ. Энэ үед буун дуу тачигнаж байснаа гэнэт нам гүм болоход Рита уйлав. Дуугүй шахам, үл амьсгалах аятай уйлах агаад зөвхөн хацры нь даган нулимс урсана. Женя үрэгдсэн гэдгийг тэр ойлгожээ...
Удалгүй уйлахаа болив. Одоо хэрхэн юунд бэлтгэх ёстой вэ гэж бодох тусам сэтгэлээ чангалав. Ёроолгүй хүйтэн харанхуй нүх хөл дор нь харлан харагдах агаад Рита түүн рүү зоригтой, шийдэмгий ширтэв.
Рита алтан аминаасаа хамаагүй чухал үйлсийг үргэлж боддог байсан болохоор амьдрал, цэл залуу цогцсоо үрэгдэхэд огтхон ч харамссангүй. Хүү нь өнчрөн хоцорч, өвчинд нэрвэгдсэн эхийнх нь гар дээр үлдсэнийг санаж, дайны хүнд бэрхийг яажшуухан давж, эцэст хувь заяа нь хаашаа эргэх бол гэж бодож хэвтлээ.
Удсан ч үгүй Васков буцаж ирэв. Хучин орхисон мөчрийг зайлуулан, дэргэд нь сууж, шархадсан гараа барин ганхлаа.
— Женя алагдчихав уу?
Ахлагч толгой дохисноо,
— Бидний хүүдийнүүд алга. Хүүдий ч алга, винтов ч алга. Аваад явчихаж уу, эсвэл хаа нэгтээ нуучихаж уу гэв.
— Женя дороо үхчихэв үү?
— Тэр дороо гэж ахлагч хэлэхэд Рита ам дагуулж байна гэдгийг ойлголоо.
— Дайснууд явчихжээ. Тэслэх зүйлийнхээ хойноос явсан байх... гэснээ Ритагийн гунигтай харцыг олж хараад бүгдийг нэгд нэгэнгүй ойлгосон Васков гэнэт:
— Тэгээд биднийг дийлсэнгүй, ойлгож байна уу, дийлсэнгүй. Одоохондоо би амьд байна. Тэд намайг бас унагах ёстой!.. гэж тэнхээ мэдэн хашгирав.
Ахлагч шүдээ тас зуун чимээгүй суух агаад rap нь өвдсөнөөс болж үе үе биеэ займчиж байв.
— Өвдөж байна уу?
— Энд өвдөж байна гэж ахлагч хэнхдэгээ шаалаа.
— Энэ дотор дэлбэрэх гэж байна. Рита минь. Байж суух аргагүй дэлбэрэх гэж байна!.. Би та нарыг, тавуулангий чинь үрж орхилоо. Яахаараа энэ билээ? Арваадхан дайсны амиар та нарыгаа солих гэж үү?
— Та ингэж сэтгэлээ зовоогоод яах юм бэ?.. Энэ чинь дайн шүү дээ. Ойлгомжтой байна...
— Одоохондоо ч дайн л даа. Харин дараа нь энх цаг ирэхлээр яах вэ? Та нарын яах гэж үхсэн нь ойлгомжтой байх уу? Яагаад би энэ дайснуудыг дааш нь явуулсангүй вэ? Яах гэж ийм шийдвэр гаргав? Эрчүүд та нар бидний ээжийг яагаад дайсны сумнаас хамгаалж чадсангүй вэ? гэж асуухаар нь юу гэж хариулах болж байна? Та нар яахаараа тэднийг үхэлтэй нөхцүүлж, өөрсдөө болохоор амьд мэнд гарсан байдаг байна аа, гэвэл юу гэх вэ? Кировын төмөр замыг Цагаан тэнгисийн сувагтай хамгаалснаас гэх болж байна уу? Тэгвэл тэнд чинь хамгаалалт бий, таван бүсгүй, ганц rap буутай ахлагчаас хавьгүй олон хүн байгаа биз дээ гэнэ!
— Ингэж ярьсны хэрэггүй гэж Рита аяархан хэлэв. Эх орон гэдэг чинь тэр сувгаас эхлэхгүй шүү дээ. Огтхон ч тэндээс биш. Бид эх орноо хамгаална. Эхлээд эх орноо, дараа нь сувгаа хамгаална гэв.
— Тийм дээ.. гэж Васков хүндээр санаа алдсанаа дуугүй болов. —Чи эндээ хэвтэж бай. Би эргэн тойрныг ажаад ирье. Тэгэхгүй бол халз тулгарвал бид хоёр дуусах нь тэр гэснээ, rap буугаа гарган, ханцуйгаараа сайтар арчив.—Үүнийг ав. Хоёрхон сум үлдэж, гэхдээ чамд хэрэг болж мэднэ гэв.
— Хүлээ! гэж хэлэхдээ Рита түүний царайг алгасан мөчирт халхлагдсан тэнгэр өөд ширтэж:
— Зөрлөгийн дэргэд германуудтай тааралдсаныг минь санаж байна уу? Тэгэхэд чинь би хот руу, ээж рүүгээ гүйдэг байсан юм. Гурван настай хүү минь тэнд байдаг юм. Альберт гэдэг юм. Алик гэж дууддаг юм. Ээж маань тун бие муутай, удаан амьдрахгүй байх. Аав маань сураггүй алга болсон.
— Санаа бүү зов. Рита. Би бүгдийг ойлголоо.
— Чамд их баярлалаа гэж өнгөгүй болсон уруулаа хөдөлгөн муухан инээмсэглэснээ—Миний сүүлчийн хүсэлтийг биелүүлэх үү гэхэд нь,
— Үгүй гэж ахлагч хэллээ.
— Амьдрах гэж тэмцээд ч горьдлого алга. Үхэх нь үнэн юм чинь. Харин зовж л үхэх бололтой.
— Би тагнуулд яваад ирье. Тэгээд шөнө болохоор өөрийнхөндөө хүрнэ.
— Намайг үнсээч гэж Рита гэнэт хэлэв.
Васков ичингүйрэн, уруулаа эв хавгүйхэн духанд нь хүргэлээ.
— Сахал чинь хатгаж байна.. гэж бүсгүй нүдээ анин чүү ай сонсдохоор хэлснээ — За ингээд яв. Намайг мөчрөөр хуч гэлээ.
Түүний хөхөрч, цонхийсон хацрыг даган нулимс аажмаар урсав. Федот Евграфыч аяархан өндийж, Ритаг мөчрөөр нямбайлан хучаад, германуудын өвдөөс, гол руу явав.
Халаасанд нь хэнд ч хэрэггүй болсон хүнд гранат савлаж байлаа. Тэр нь түүний цорын ганц зэвсэг ажээ...
Төдөлгүй тэр мөчирт шингэх битүү буун дууг олж сонсохоосоо илүү сэтгэлээрээ мэдрэв. Зогтусан, ойн нам гүмийг чагнаснаа, өөртөө итгэхээс эмээж, орвонгоороо булгарч унасан аварга том гацуур модыг чиглэн эргэж гүйлээ.
Рита чамархайдаа тулган буудсанаас цус бараг гарсангүй. Сумны нүхийг тойрон дарийн хөх тортог тогтсоныг Васков яагаад ч юм удаан гэхчинэ гөлрөн ширтэв. Дараа нь Ритаг зайлуулж, өмнөхөн нь, хэвтэж байсан газар нүх ухлаа.
Эндхийн хөрс зөөлөн, ухахад хялбар аж. Модоор сэндийлж, шороогий нь гараараа гаргаж, хөрсөнд нь тохиолдох үндсийг хутгаар огтолж байлаа. Түргэн зуур нүх ухаж, тэр дор нь булж орхиод өөртөө өчүүхэн ч амрах чөлөө өгөлгүй босч, Женягийн үхсэн газар руу гүйлээ. Гар нь үе үе хүчтэй янгинаж байснаас Комельковаг олигтой оршуулж чадсангүй. Үүндээ учиргүй гэмшин, хатсан уруулаа хөдөлгөн байн байн:
— Өршөө Женя минь, өршөө... гэж шивнэн үглэв.
Найган ганхсаар Синюхины хясааг дайран германуудын өөдөөс явлаа. Сүүлчийн ганц сумтай гар буугаа гартаа чанга атгаж, германуудтай хурдхан тулгарах юмсан, дахиад нэгийг нь унагах юмсан гэж учиргүй хорсч явлаа. Үнэндээ тэнхээ нь барагджээ. Өчүүхэн ч тэнхээ тамиргүй болсон бөгөөд хорсол бадарч байв. Хөвчин биед нь...
Оройн цагаан гэгээ наранд халсан хад чулуун дээгүүр аниргүй дүнсийнэ. Хотгор газар манан суун өтгөрч, сэвэлзэх салхигүй агаад ахлагчийн толгой дээгүүр шумуул сүргээрээ эргэлдэж байлаа. Сүлэгдсэн цайвар орчинд охид нь тавуулаа түүний нүдэнд харагдах шиг болж, Васков амандаа нэг юм шивнэн үглэж, гунигтайгаар толгой сэгсрэн гэлдэрнэ. Германууд бас л үзэгдсэнгүй. Уур хилэн бадарсан Васков улаан нүүрээрээ учрахаар ил гарч, эрэн хайж явавч түүнтэй германууд тааралдаж буудалцсангүй. Энэ дайныг дуусгах л хэрэгтэй, эцсийн цэгий нь тавих хэрэгтэй байлаа. Эцсийн тэр цэг нь түүний гap бууны гол төмөрт хадгалагдаж яваа.
Цэнэггүй гранат ч бий нь бий л дээ. Төмрийн хэлтэрхий л гэсэн үг. Юунд энэ хэлтэрхий төмрийг авч яваа юм бэ? гэж түүнээс асуувал хариу эс өгүүлнэ. Зүгээр л, цэргийн эд агуурсыг хямгадаж дадсан зангаараа ахлагч ийнхүү тээж яваа билээ.
Ахлагч ямар ч зорилгогүй, зөвхөн хүсэлдээ хөтлөгдөж явав. Тэр дороо эргэлдэж мөр хайж эрсэнгүй цаанаас нь чиглүүлээд өгсөн юм шиг шув шулуун явлаа. Германууд бас л тааралдсангүй, ер тааралдсангүй...
Нарсан төглийг өнгөрч, ойд орон, энэ өглөө хялбархан зэвсэгтэй болсон Легонтын оромжинд улам улам ойртож явлаа. Чухамхүү ийшээ яах гэж яваагаа тунгаан бодоогүй боловч анчин эрийн үл алдах совин энэ зүгт хөтөлж, ахлагч түүндээ үг дуугүй захирагдаж явав. Ийнхүү захирагдан гэнэт алхаагаа удаашруулж; чих тавин чимээ чагнаж, бут руу шурган орлоо. Зуугаад метрийн зайнаас хуучин худгийн ялзарсан ирмэг үзэгдэн газарт шигдэн орсон оромжинд хүрэх уужим талбар цэлийв. Энэхүү зуун метр газрыг Васков нэн чимээгүй хярж, хөнгөн шингэн тууллаа. Туулай хаанаас харайхыг чоно анддаггүйн адил Васков дайсан тэнд байгааг совингоороо мэдэж байлаа.
Ойн цоорхойн бутанд орж чимээ аниргүй хүлээн, огтхон ч хөдлөлгүй удаан зогсож, худгийн орчныг ажиглавал алагдсан германы хүүр үзэгдсэнгүй, нурахаа шахсан оромж, бут сөөгийг тэр сайтар нэгжин харлаа. Тэнд онцын сэжигтэй зүйл ажиглагдсангүй боловч ахлагч тэвчээртэй хүлээв. Оромжны булангаас бүдэгхэн сүүдэр сүүмэлзэхэд ахлагч ер гайхсангүй. Яг тэнд харуул зогсож байх ёстой гэдгийг ахлагч эртээ таамагласан аж.
Васков түүн рүү тун удаан, сэм сэмхэн дөхөв. Тун удаан, зүүдэндээ юм шиг хөлөө өргөн, газарт зөөлөн тавьж, ганц ч мөчрийн чимээ гаргахгүйн тулд биеийн хүчийг сааруулан урагшлав. Ийнхүү жигтэй бүжгэн алхаагаар ойн цоорхойг туулж, хөдөлгөөнгүй зогсох харуулын ард нь гарав. Нэн сэмхэн хөвөх адил өргөн хар нурууны араас гэтлээ. Алхах биш, үнэхээр хөвөх адил дөхөв.
Алхам дундаа зогслоо. Тэрээр амьсгалаа удаан гэгч нь дарж, зүрхнийхээ цохилтыг намдахыг хүлээв. Гар буугаа аль хэдийн гэрэнд нь хийж, баруун гартаа хутга атгах агаад харийн хүний эвгүй үнэрийг алсаас мэдэрч фин хутгаа ганцхан удаа эрс шийдвэртэй далайн бүлж зүйл дуусгахаар тооцоолон алгуурхан мярайв.
Бас хүчээ нөөлөв. Хүч тэнхээ үнэхээр барагдаж. тун ч яльгүй хүч үлдсэн байв. Зүүн гар янгинаад даанч нэмэргүй.
Тэгсэн ч тэр эцсийн хүчээ шавхан байж, энэ цохилтыг хийлээ.
Герман бараг дуу гарсангүй, гагцхүү жигтэй уртаар санаа алдан, өвдөг нугалан бөгцийв. Ахлагч санжсан хаалгыг түлхэн оромжинд үсрэн орж:
— Хенде хох!.. гэж хашгирав.
Дайснууд унтаж байжээ. Тэд сүүлчийн удаа төмөр зам руу ухасхийхийнхээ өмнө нойроо авч байгаа нь энэ аж. Сэрүүн байсан ганц герман буланд байгаа зэвсэг рүүгээ тэмүүлэн үсрэхэд Васков урьтаж явдал дунд нь бараг тулган буудав. Буун дуу оромжны намхан таазанд хадаж, нөгөө герман хана мөргөн савж уналаа. Ахлагч тулгамдсандаа мэддэг хэдэн герман үгээ бүгдийг нь мартаж, орхиод сөөнгөтсөн хоолойгоор:
— Хэвтээд..! Хэвтээд!.. Хэвтээд!.. гэж аль байдгаараа хашгирлаа.
Тэгээд хачин муухайгаар үргэлжлүүлэн хараав. Мэддэг бүх хараалаа урсгалаа.
Германууд түүний хашхирах дуун, зангах гранатаас айсангүй, ердөө л энэ бөглүү газар түүнийг цор ганцаараа байгаа гэдэг санаанд багтамгүй тул үүнийг мэдсэнгүй. Ийм юмны учрыг тэдний фашист хар толгой даанч ухаарах чадваргүй учир хий сандрахдаа бүгд шал дээр хэвтжээ. Ахлагчийн зангаж тушааснаар хоншоороо газар шургуулан түрүүлгээ харжээ. Дөрвүүл хэвтэх агаад тав дахь нь нөгөө ертөнцөд аль хэдийнэ тонилсон байв.
Өөрсдөөр нь бие биеийг нь суран бүсээр хэлхүүлэн холбуулж, сүүлчийнхийг нь Фетод Евграфыч өөрөө уяснаа мэгшин уйллаа. Сахал сармай нь ургаж, хирэнд баригдсан хацры нь даган нулимс урсах агаад янгинах шархнаасаа болж биеэ займчин, уйлах, инээхийг хослууллаа. .
— Та нар тэгээд дийлэв үү? Аа? Дийлэв үү? Таван бүсгүй, ердөө л тавхан бүсгүй байсан юм шүү дээ!.. Тэгсэн ч гэсэн та нар хаана ч хүрч чадсангүй, энд гол чинь тасарч үхнэ дээ, бүгдээрээ үхнэ!.. Дарга нар та нарыг өршөөсөн ч гэсэн би та нарыг толгой тоолон өөрийнхөө гараар устгана! Ингэлээ гээд дараа нь намайг шийтгэвэл шийтгэнэ л биз, шийтгэг л дээ! гэж хашгиран өгүүлэв.
Гар нь тэсэхийн аргагүй янгинан, бүх биеэр нь халуу шатаж, ухаан нь балартах шахаж байв. Иймээс гол нь ухаан алдчих вий гэж эмээн. эцсийн байдаг хүчээ шавхан тэмцэж явлаа...
Сүүлчийн тэр хэсэг замыг хэрхэн туулснаа Васков хожим нь ер санаж чадахгүй байв. Тэр шал согтуу хүн шиг дайвчин явахад нүдэнд нь тууж яваа германууд нь бүрэлзэн гуйвж байх шиг үзэгдэж, тэднийг алдахгүйг нэн хичээн, ухаан балартахад хүрвэл урьдаар эднийг буудаж устгана гэхээс өөр юм санахгүй явлаа. Ухаан нь сүүлчийнхээ учигт торж, бүхий л бие нь халуу шатан, янгинаснаас сүртэй архирч явав. Архиран уйлж урагшлахад хүч нь үнэхээр барагдах тийшээ ханджээ.
Зөвхөн өөдөөс нь, өөрсдийнхөн нь орос хүмүүс угтан ирж явааг чимээнээр нь мэдсэн тэр мөчид ахлагч сая санаа нь амарч ухаан алдан унав...


ТӨГСГӨЛ

...Сайн байна уу, өвгөн өө!
Чамайг тэнд ажилдаа түүртэж байх тэр мөчид бид энд тоос тортоггүй ариухан хязгаарт загас агнан, дэгээ шидэж сууна. Гайтай хар шумуул барьж идчих гээд байдаггүйсэн бол эндхийн байгаль орчныг диваажин л гэлтэй! Өвгөн минь бушуухан шиг амралтаа аваад бидэн дээр ир. Энд машин техник, хүн амьтан байхгүй тун нам жим газар байна. Долоо хоногт ганцхан удаа моторт завь талх зөөж ирнэ. Бүтэн өдөржин нүцгэн явсан ч чөлөөтэй. Жуулчдын хорхойг хүргэм хоёр сайхан нуур бий. Нуурт нь алгана, голд нь хадар загас тун элбэг. Бас энд мөөг тоймгүй!..
Харин өнөөдөр моторт завиар өрөөсөн гаргүй нэгэн зэгзгэр өвгөн, пуужинт цэргийн ангийн ахмадын хамт ирлээ. Ахмадын нэрийг Альберт Федотыч (сонин нэр байгаа биз) гэдэг агаад тэр хамт ирсэн өвгөнөө халуун ам бүлийнхний ёсоор ажаа гэж ахайлж байв. Тэд энд нэгэн юм эрж хайгаад байсан, би асууж шалгаасан ч үгүй...
..Өчигдөр дуусгаагүй захидлаа өнөө өглөө үргэлжлүүлж байна.
Энд урьд өмнө бас л байлдаан болж байсан юм гэнэ... Чи бид хоёр тэр үед энэ дэлхийд мэндлээ ч үгүй байсан ажээ.
Альберт Федотыч эцгийнхээ хамт дурсгалын гантиг чулуун хавтан авчирчээ. Бид эрэн хайж байж, голын цаана ой дотор нэгэн булш олов. Тэр булшийг ахмадын эцэг өөрийн баримжаагаар яг оллоо. Гантиг чулуун хавтангаа зөөж аваачихад нь тусалъя уу гэснээ шийдэж чадсангүй
Бас энд үүрээр ер бусын намуухан байдгийг өнөөдөр л би ажлаа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.04.14 11:52 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
last_mogican wrote:
Мэдээж энэ номоо ч гэсэн дуусгах байлгүй.

Done.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.05.14 12:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Ee hoorhii. Za yamar ch l gsn hamgaalj chadlaa daa. Unendee 2 busguigee avaad l yavahad hangalttai bj dee. Nogoo 3 n zugeer l uhchihlee. Daind bish jiriin amar taivan baidald bga ym shig l guij haraij bgad l.

Mash ih bayarlalaa Croftoo :wd: :wd: Eh ornii dainii sedevtei nom unshihad saihan bdag shuu. Hediigeer ihenh n etssiin udaa daisniig ustgaad ooroo uheed duusdag ch gsn eh orniihoo toloo iim l bh yostoi ym shig sanagddag ym

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.05.14 12:51 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
croft wrote:
Галя арван настайдаа тэр хийдийг байгуулагдсанаас хойш түүхэндээ үзээгүй тийм хэрэг мандуулж, алдар цуутай болжээ.

croft wrote:
Тэгээд анхных нь олзлогдсон шулам орны даавуу нөмөрсөн Галя Четвертак байлаа.

croft wrote:
Дахиад л хүүхэд асрах газрын удирдлага хэрэг явдлын учрыг олох болж, хэргийн эзнийг олмогц, салахын түүс болж, нэмэгдэл цалинтай, номын сангийн техникумд явуулжээ

croft wrote:
Гэвч Галя шантарсангүй, цэргийн хэлтсийнхний үйлийг барж, ам мэдэн худлаа ярих тул олон шөнө нойргүй явсан дэд хурандаагийн толгой нь эргэж орхиод цэргийн дүрэм зөрчин, Галяг зенитийн батарейд явуулжээ.

Хи хи энэ ч уул нь сайхан хэргийн эзэн санагддаг шүү.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.05.14 1:02 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.05.14 2:09 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
croft wrote:
Харин ном нь гоё л юм байна. Кинон дээр эмэгтэй цэргүүдийг нь ийм тааруу гэж мэдээгүй шүү. Би байсан бол нилээн дөмөгхөн цэрэг болох байлаа :imhappy:.
mmiracle wrote:
... Emegtei tserguud tegeed iim betgelgui bdiin bh daa? Haashaa ch hamaagui guigeel dainii ue biz dee. Bi ch gsn arai l uhaantai tsereg bolohiin bn... Bayarlalaa Croftoo :wd:
mmiracle wrote:
Ee hoorhii. Za yamar ch l gsn hamgaalj chadlaa daa. Unendee 2 busguigee avaad l yavahad hangalttai bj dee. Nogoo 3 n zugeer l uhchihlee. Daind bish jiriin amar taivan baidald bga ym shig l guij haraij bgad l...

Bookcracker wrote:
Миний бодлоор...
... Энэ зохиолын гол дүрийн 5 бүсгүйг холливудын action киноны суманд өртдөггүй супер дайчид шиг биш эгэл жирийн байдлаар дүрсэлсэн нь илүү амьдралд ойр санагддаг. Дайснуудтай нүүр тулж гардан тулалдах биш, нисэж яваа онгоцыг л газраас буудаж унагаахад бэлтгэгдсэн эмэгтэйчүүд шүү дээ. 3 бүсгүй ямар ч хэрэггүй амь үрэгдэж байгаа нь дайн бол эмэгтэй хүний байх ёстой газар биш гэдгийг тод харуулахын зэрэгцээ Рита, Женя хоёроор орос бүсгүйчүүдийн эр зориг, тэсвэр хатуужилыг товойлгон харуулж бахдан дуулж буй зохиолчийн санаа мэдрэгддэг. Өнчин Галя, онц сурлагатан Соня, хөдөлмөрч Лиза, ухаалаг Рита, үзэсгэлэнт Женя гэхчилэн өөр өөрийн онцлогийг тодруулан бүх эмэгтэйчүүдийг төлөөлүүлэхдээ үнэндээ тэд бол дайчид биш ирээдүйн эх хүмүүс байсан гэдгийг ахлагч Васковын нулимстай нүдээр уншигчдад харуулж байгаад энэ зохиолын гол учиг оршиж буй мэт санагддаг юм. :think:


Top
   
PostPosted: Apr.05.14 2:32 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 13975
Location: Düsseldorf, Germany
mark!

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Apr.05.14 3:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Bookcracker wrote:
croft wrote:
Харин ном нь гоё л юм байна. Кинон дээр эмэгтэй цэргүүдийг нь ийм тааруу гэж мэдээгүй шүү. Би байсан бол нилээн дөмөгхөн цэрэг болох байлаа :imhappy:.
mmiracle wrote:
... Emegtei tserguud tegeed iim betgelgui bdiin bh daa? Haashaa ch hamaagui guigeel dainii ue biz dee. Bi ch gsn arai l uhaantai tsereg bolohiin bn... Bayarlalaa Croftoo :wd:
mmiracle wrote:
Ee hoorhii. Za yamar ch l gsn hamgaalj chadlaa daa. Unendee 2 busguigee avaad l yavahad hangalttai bj dee. Nogoo 3 n zugeer l uhchihlee. Daind bish jiriin amar taivan baidald bga ym shig l guij haraij bgad l...

Bookcracker wrote:
Миний бодлоор...
... Энэ зохиолын гол дүрийн 5 бүсгүйг холливудын action киноны суманд өртдөггүй супер дайчид шиг биш эгэл жирийн байдлаар дүрсэлсэн нь илүү амьдралд ойр санагддаг. Дайснуудтай нүүр тулж гардан тулалдах биш, нисэж яваа онгоцыг л газраас буудаж унагаахад бэлтгэгдсэн эмэгтэйчүүд шүү дээ. 3 бүсгүй ямар ч хэрэггүй амь үрэгдэж байгаа нь дайн бол эмэгтэй хүний байх ёстой газар биш гэдгийг тод харуулахын зэрэгцээ Рита, Женя хоёроор орос бүсгүйчүүдийн эр зориг, тэсвэр хатуужилыг товойлгон харуулж бахдан дуулж буй зохиолчийн санаа мэдрэгддэг. Өнчин Галя, онц сурлагатан Соня, хөдөлмөрч Лиза, ухаалаг Рита, үзэсгэлэнт Женя гэхчилэн өөр өөрийн онцлогийг тодруулан бүх эмэгтэйчүүдийг төлөөлүүлэхдээ үнэндээ тэд бол дайчид биш ирээдүйн эх хүмүүс байсан гэдгийг ахлагч Васковын нулимстай нүдээр уншигчдад харуулж байгаад энэ зохиолын гол учиг оршиж буй мэт санагддаг юм. :think:

Harin naad super baatar chin Vaskov bolood bh shig, minii bodloor dainii baidald daisnii moroor yavj baij dargiinhaa ugiig sonsohgui, heterhii sahilga batgui zugeer iish tiishee guij yavj bj uhej bga n emegteichuudiig heterhii tenegeer durselsen ym shig. Daisantai buudaltsaj bgad tenesen sumand ch bol onogdood uhsen bol yaay gehev. Esvel ene emegteichuud dain bolj bga gedgiig oilgohgui bgam shig. Yund ch beltetgdsen yamar ch angid alba haaj bsan tsergiin hund ahlah tushaaliin hunii ug bol huuli gedgiig esvel zaaj ogdoggui bsiin bolov uu? Bas eh ornoo hamgaalahad er em hamaagui gej boddog shd.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.05.14 4:04 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Яг жинхэнэ дайнд, жинхэнэ дайсантай тулгарахад яадаг юм бол доо мэдэхгүй юм. Ямартай ч хээрийн дадлагаар явж байхад охид яг л нэг иймэрхүү байцгаадаг юм. :hoho:
Их үнэмшилтэй, нэг дор цуглуулсан олон бүсгүйчүүдийг сайн мэдэж бичсэн санагддаг :hihi:
Четвертакийн хувьд тэнэг нь тэнэг үйлдэл. Гэвч тулсан үед шавьж хорхой, оготно зурамнаас ч чарлаад зугтдаг бүсгүй хүн яагаа ч билээ. Тэгээд ч жинхэнэ тулаанд залуу охид байтугаа туршлагагүй эрчүүд ч зугтааж байгаад араасаа буудуулж мэдэх л байх. Хүйс нь хамаагүй хүн гэдэг амьтан олон янз шүү дээ. Ер нь бүх бүсгүйчүүдийг тэнэг гэж дүрслээгүй байна шүү дээ. Зарим нь айж зугтахад зарим нь эрэлхэгээр тулалдаж байгаа биз дээ. :wink:


Top
   
PostPosted: Apr.05.14 12:44 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 134
[
Bookcracker wrote:
Миний бодлоор...
... Энэ зохиолын гол дүрийн 5 бүсгүйг холливудын action киноны суманд өртдөггүй супер дайчид шиг биш эгэл жирийн байдлаар дүрсэлсэн нь илүү амьдралд ойр санагддаг. Дайснуудтай нүүр тулж гардан тулалдах биш, нисэж яваа онгоцыг л газраас буудаж унагаахад бэлтгэгдсэн эмэгтэйчүүд шүү дээ. 3 бүсгүй ямар ч хэрэггүй амь үрэгдэж байгаа нь дайн бол эмэгтэй хүний байх ёстой газар биш гэдгийг тод харуулахын зэрэгцээ Рита, Женя хоёроор орос бүсгүйчүүдийн эр зориг, тэсвэр хатуужилыг товойлгон харуулж бахдан дуулж буй зохиолчийн санаа мэдрэгддэг. Өнчин Галя, онц сурлагатан Соня, хөдөлмөрч Лиза, ухаалаг Рита, үзэсгэлэнт Женя гэхчилэн өөр өөрийн онцлогийг тодруулан бүх эмэгтэйчүүдийг төлөөлүүлэхдээ үнэндээ тэд бол дайчид биш ирээдүйн эх хүмүүс байсан гэдгийг ахлагч Васковын нулимстай нүдээр уншигчдад харуулж байгаад энэ зохиолын гол учиг оршиж буй мэт санагддаг юм. :think:[/quote]
bookcracer chi uneheer saihan bichjee minii sanaltai yag niilj bna. bi chinii bichij bgaa bichlegiig unshih durtai shuu. :cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Apr.05.14 1:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Koogii, Koogii La Guerre du feu, La Guerre du feu uuuuu uuuuuu uuuuu

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 1 2 3 4 59 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited