#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.20.17 8:47 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next
Author Message
PostPosted: May.11.14 2:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Саруул wrote:
Тэгээд дараа нь яадгийн?

Ха ха тэгээд л зэрэгцээд зогсоно гээд төгсөж дээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.16.14 9:59 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 919
Location: canon 60d
:cheerleader:

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: May.24.14 1:09 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 111
?


Top
   
PostPosted: May.24.14 1:44 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 886
крофт гуай дуусгаачээ


Top
   
PostPosted: May.25.14 1:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Энэ нээрэнгээсээ ингээд дуусч байгаамуу :??:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.06.14 3:42 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 111
eniig duusgaad oruulchihgui yum bh da


Top
   
PostPosted: Jun.08.14 2:52 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
:huchtei:


Top
   
PostPosted: Jun.08.14 8:57 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
Pls pls.


Top
   
PostPosted: Jul.09.14 10:39 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2015
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
Тэмдэглэв..

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Jul.10.14 10:49 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Үргэлжлэлийг нь уншчихиймсөөн :morgoh:

_________________
Төв


Top
   
PostPosted: Jul.14.14 11:05 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Өөр ном хайгаад номын шүүгээнүүдээ ухаж байтал гарт өртлөө. Их гүүш "Хэрээдийн найр"-аа оруулж байгаа болохоор би төгсгөлийг нь оруулчихъя. :wink:

Арван нэгдүгээр бүлэг
ЗУУ ЗУУН ЖИЛИИН ХАРАНХУЙД


Уламрчууд орой болгон нар шингэхийг сэтгэл түгшин хүлээнэ. Тэнгэрт одод гялалзах саргүй шөнө, үүлийн цаагуур саран нуугдах бүрхэг үед газар дэлхийг битүү харанхуй хучин авахад тэд өөрсдийгөө хүч буурай өчүүхэн амьтад болохоо мэдэрнэ. Чийг даасан агуйн гүн, хадны нөмөрт чичрэн байж бөөгнөрөн суухдаа шөнийн харанхуй уруу гунигтай харан, даарсан биеийг нь бүлээцүүлж, дайснаас өмгөөлөн хамгаалж байсан Галаа мөрөөднө. Отог овгийнхоо амгалан тайванг хамгаалах харуулууд шөнөжин гартаа зэвсэг барин бэлэн зогсоно. Байнгын түгшүүр бэрхшээл, бие сэтгэлийг нь туйлдуулж шөнийн махчин амьтад тэднийг зэвсгээ хэрэглэхээс нь өмнө барьж идэж чадна гэдгийг мэдэж байлаа.
Хэдэн өдрийн өмнө баавгай хоёр эмэгтэй, нэг эрийг нь барьж идэж, чоно, ирвэс гурван хүүхдийг нь аваад явчихжээ.
Зэрлэг амьтадтай тулалдах үед олсон шарх нь Уламрчуудыг зовооно. Өвөл улам ойртсоор умрын хүйтэн салхи нүцгэн биеийг нь нэвт үлээнэ. Шөнө өнгөрөх тусам улам хүйтэн болсоор байв.
Овгийн удирдагч Фаум арслантай тулалдсан ширүүн тулалдааны дараа баруун гар нь мэдээгүй болжээ. Цус их алдаж тамир дорой зэрэмдэг болсон тэр хүчтэй чадалтай хүн Уламрчуудын дунд нэр хүнд нь буурч тэд аажимдаа Фаумын үгийг тоохоо больж овгийнхны дунд гарах хагарал өдөр өнгөрөх тусам өссөөр байв.
Гүм удирдагчийнхаа зааврыг биелүүлэхээс татгалзан, Агу Уламрчуудын толгойд гарч суухыг хүсэх болов. Тэр хоёрын талыг баримтлагчид бас гарч ирэн Фаумын талд цөөхөн тооны эрс үнэнч хэвээр үлдэв. Ингээд хэрэг явдал бараг зэвсэг тэмцэлд хүрэх шахан цөм туйлдан ядарчээ. Өвгөн Гоун эв найртай байж тэртэй тэргүй сульдсан хүчээ өөр хоорондоо түнжин хагарч дэмий үрэхгүй байх талаар байдаг л уран үгээ гарган сануулахад энэ үгийг нь олон Уламрчуудын сэтгэл зүрх халуунаар хүлээн авчээ. Гал олж ирэхээр явсан шилдэг сайн зургаан дайчин эрс нь ялангуяа шөнө болохоор их үгүйлэгдэнэ.
Өдөр өнгөрөх тусам овгийнхон Нао, Нам, Гав гурав болон Бух гөрөөсний хүүхдүүдийг дахин олж харах найдвар бага болсоор байлаа.
Фаум байн байн тэдний араас хүн явуулах боловч ямар ч мөр олж үзэлгүй буцаж ирцгээнэ. Овгийнхон зургаан шилдэг эрсээ зэрлэг амьтны саварт юм уу, дайсны гарт, эсвэл өлсгөлөнгөөр алдлаа гэсэн цөхрөнгөө барсан сэтгэл бүхнийг эзлэх ажээ. Уламрчууд дахиад хэзээ ч гал олж үзэхээ өнгөрчээ...
Галгүй болохоор эмэгтэйчүүд эрчүүлээс илүү зовох боловч аянд явсан эрчүүл нь эсэн мэнд эргэж ирнэ гэсэн итгэл алдарсангүй. Тэдний ийм тэсвэр тэвчээр сэтгэлээр унасан хүмүүст сайнаар нөлөөлж байлаа. Гаммла хамгийн эрэлхэг зоригтой шийдэмгий байлаа. Хоол унд нь хүйтэн нойтон, хүрэлцээ муу байсан ч эрүүл мэнд, цовоо цолгин занг нь огтхон ч өөрчилсөнгүй.
Фаумын эгчийн энэ охин идэж болох бүхий л ургамлыг олохдоо гаргуун ажээ. Ойн чөлөө, дэрсэн шугуй хаанаас ч гэсэн үр жимс, ургамлын амттай үндсийг эрж олно. Хэрвээ Гаммла байтаагүй бол шархдаж цус алдсан Фаум агуйн гүнд хөдөлж чадахгүй хэвтэрт орсон тэр үедээ лав өлсөж үхэх байсан биз ээ. Гаммла галгүй байж бусдаас илүү дассан боловч дахин олж узэхийн их хүсэл өөрийн эрхгүй төрнө. Унтах нойрондоо тэр галыг Нао Агу хоёрын хэн нь олж ирэхийг үргэлж тааж ядна. Тэр Фаумын эрх хүчин доор хэлсэн үгийг нь ёсчлон дагах тул хэн ялсных нь эхнэр болохоос дахин яахан татгалзаж чадах билээ дээ. Гэвч Агутай амьдарна гэдэг хэчнээн хүнд бэрх болохыг сайн мэдэж байлаа.

***

Орой болов. Хүчтэй салхи үүлсийг нэвт үлдэн хөөж зэрлэгээр улин, гандсан ногоог сөхийлгөн, моддын нуцгэн мөчир дундуур исгэрнэ. Дугуй наран өрнө зүгт товгор гүвээ адил тонгойн сүүлчийн туяагаар тэгш тал уруу цацав. Газар дэлхийг бүрхэн ирсэн харуй бүрийд Уламрчуудын овог бас нэгэн уйтгарт шөнийг угтахаар бөөгнөрчээ. Хүмүүсийн хөдөлгөөн залхуутай мэт удаан аж. Гал шажигнан хуурай гишүүг галдан шатаахад шарсан махны хурц үнэр эргэн тойрон тарж, арслан, бар, ирвэс дүрэлзэн асах түүдгийн галын нөмөр нөөлөгт орсон хүмүүснйн отгоос айн холдож байдаг аз жаргалтай өдрүуд эргэн ирдэг болов уу?!
Нар тэнгэрийн хаяа уруу далд орж сүүлчийн цагаан гэгээ нь агшнаа мөхөв. Шөнийн махчин амьтад үүр ноохойдоо сэрцгээж ан авдаа гарцгаав. Гай зовлон тохиолдсон энэ өдрүүдэд хамгийн их түргэн эцсэн Гоун гомдоллон:
— Гоун би энэ овгийн хамгийн ахмад нь. Би үр хүүхдээ эрийн цээнд хүрэхийг үзсэн. Уламрчуудын овог хэзээ ч галгүй байж үзээгүй. Гэтэл одоо галгүй болжээ. Гоун дахиад тэр галыг үзэхгүй өнгөрөх нь хэмээн ёолон үглэнэ.
Овгийнхон агуй мэт хадан хонгилд хоргоджээ. Дулаан цагт бол хоргодох сайн газар байлаа. Гэвч одоо галгүй болохоор хүйтэн салхи жиндүүлнэ.
Гоун цааш нь:
— Чоно ноход өдөр ирэх тусам ширүүн болж байна! гээд харуй бүрийд отог уруу нь сэмхэн гэтэх бараан сүүдрийг чичирсэн гараараа заалаа.
Махчин амьтдын дуу улам ч чанга, аюултай догшин дуулдана, Шөнийн харанхуйд өлсгөлөн амьтад ар араасаа гарч ирэв. Өдрийн сүүлчийн цагаан гэгээ л тэдний довтолгоог торгоож байсан аж. Сэтгэл түгшсэн харуулууд зэвсгээ чанга атган цэхвэлзэн анивалзах хүйтэн оддын доор боржин чулуун талбай дээгүүр нааш цааш алхана.
Тэдний нэг нь гэнэт зогсон дорно зүг уруу харж эхлэв. Бусад хоёр нь ч мөн тийшээ харснаа эхнийх нь эр:
— Тээр талд хүмүүс явж байна! гэж хашхирлаа. Бүх овгийнхон үймэлдэн сандарч босож ирцгээв. Зарим нь айн ширвээтэж, заримд нь итгэлийн оч харван зүрх нь хүчтэй дэлсэн Фаун омгийн удирдагч хэвээрээ байгаагаа санаж дэвсгэр дээрээ өндийн:
— Бүх эрчүүд зэвсгээ авцгаа! гэж тушаав.
Ийм түгшүүртэй үед хэрэлдэж маргалдах манатай байлаа Уламрчууд дуугайхан тушаалыг нь дагажээ.
Овгийн удирдагч,
— Гүм чи гурван залуу аваад яв! Ирж байгаа хүмүүсийг угтах туршуул хий гэлээ. Хүч буурай болсон удирдагч нь түүнд аймшиггүйгээр тушаал өгсөнд дургүйцэн Гүм алгуурлав. Гэвч өвгөн Гоун хажуугаас нь яаруулан,
— Гүмын нүд ирвэснийх, чих нь чононых шиг, үнэрлэхдээ нохой мэт болохоор дайсан нөхөр алин болохыг дор нь танина! гэлээ. Ийм үгэнд сэтгэл нь хөөрсөн Гум гурван залууг дор нь шилж аваад харанхуй уруу алхлаа. Хэсэг махчин амьтад тэдний араас ухасхийн дагав. Төдөлгүй хүмүүс болон тэдний мөрөөр дагах хэсэг амьтад харанхуйд орж уусан алга болов.
Цөхрөнгөө бартал хүлээх ядаргаатай мөч үргэлжилсээр, овгийнхон шөнийн чимээг амьсгаа даран чих тавьж чагнав.
Гэнэт шөнийн харанхуйд сунжирсан урт дуу зүсэн ирэв.
Фаум байрнаасаа үсрэн босож дуу алдан:
— Энэ бол Уламрчуудын дайчин эрс байна! гэлээ. Бүгд галзуу юм шиг хөөрөлд автан байрнаасаа босов. Тэр ч байтугай жаахан хүүхдүүд ч зэрэгцэн босжээ. Өвгөн Гоун овгийнхоо бүх хүмүүсийн санал бодлыг илэрхийлж:
— Хэн ирж байна аа? Агу дүү нартайгаа юу,... аль эсвэл Нао Нам Гав гурав уу? гэв.
Талын дээгүүр хашхиралдах дуун цуурайтав.
— Энэ бол Ирвэсийн хүү байна хэмээн баярласан сэтгэлээ дарж ядан Фаум хэлэв.
Удирдагч сэтгэлийнхээ гүнд ууртай догшин Агугаас эмээж байжээ. Гэвч ихэнх Уламрчууд ганцхан галын тухай бодож байлаа.
Хэрвээ Нао түүнийг овогтоо авчирвал тэд өмнө нь толгой бөхийн угтахад бэлэн аж. Ирвэсийн хүү гар хоосон буцаж ирвэл тэд түүнийг жигшин үзэн ядаж бүтэлгүй энэ эрийг хараан загнах байлаа.
Энэ үеэр буудал уруу нь чонын сүрэг гэтэн иржээ.
Шингэх нарны сүүлчийн туяа арлын зүгт далдарч, үдшийн бүрий шөнийн битүү харанхуйгаар солигдов.
Мөнгөлөг хөх тэнгэрт одод гялалзана. Овгийнхон ядарч бээрсэн биеийг бүлээцүүлэх сэтгэлд таатай, элч гэгээтэй түүдэг галтай байсан ч болоосой гэж хүснэ. Тэгтэл харанхуйгаас хүмүүс үзэгдэв.
Фаум баяртайгаар
— Галыг Нао Уламрчуудад гал авчирчээ! гэж хашхирав.
Галзуу юм шиг баяр хөөрийн сэтгэл их багагүй бүх хүмүүсийг эзэмдэв.
Зарим нь баярласнаасаа болоод хөшин зогсож хөдөлж үл чадна. Зарим нь харайн бүжиглэж гараа даллан, хөөрч баярласан дуугаар:
— Гал бидэнд эргэн иржээ! Гал овогтоо буцаж иржээ! гэж хашхиралдана.
Ирвэсийн хүү гартаа хорготой галаа барьжээ. Тэр бол дөнгөн данган анивчих цог бөгөөд хүүхэд ч үлээгээд унтраачих ажээ. Гэвч Уламрчууд энэ өчүүхэн цогонд ямар их хүч нуугдаж байгааг сайн мэдэх билээ. Асалгүй унтарчих вий гэж айснаасаа анир чимээгүй нам гүмд амьсгалах Уламрчууд галаа нүд үл салган ширтэнэ. Гэнэт энэ нам гүм баярлан хөөрч сэтгэл догдлон хашхирах дуугаар солигдов.
Энэ дуунаас чоно, нохой айж харанхуй уруу зугтан арилав. Бүх овгийнхон хэмжээлшгүй баяр талархлаа яаж илэрхийлэхээ үл мэдэн Наог нягтаар хүрээлэн авав.
— Галаа унтраачхав. Болгоомжтой бай! гэж өвгөн Гоун чимээ жаахан намдахаар хашхирахад бүгд айж арагш ухрав.
Нао, Фаум, Гаммла, Нам, Гав, өвгөн Гоун нар галыг баяр ёслолын байдалтай агуйн гүнд авчрав. Бүх овгийнхон хуурай өвс, гишүү түүх ажилд оржээ. Түүдэг асаахаар мод зэрэглэн тавимагц Нао муухан улалзах галаа авчирахад эхлээд хуурай өвсөнд авалцан, дараа нь хуурай гишүүг шажигнатал шатааж эхлэв. Төдөлгүй дөл нь дээш өрвөлзөн босож шөнийн харанхүйг холын зайд үлдэн хөөхөд, айж сандарсан махчин амьтад ухаан зулаггүй зугтаан арчлав. Тэр үед Нао Фаумд хандан:
— Ирвэсийн хүү амласандаа хүрлээ. Уламрчуудын удирдагч хэлсэн үгэндээ хүрнэ биз дээ?! гээд түүдгийн улаан туяанд зогсоо Гаммлаг заав.
Гаммла сэгсгэр үсээ шидэн түүнээс айх эргэлзэх бүх бодлоо үлдээн хөөж баярласан бахадсан харцаар харна.
— Гаммла Наогийн эхнэр болно гэж Фаум дуулгавартай хэлээд, — Би хэлсэн үгэндээ хүрнэ гэхэд нь:
— Тэгээд Нао онгийн удирдагч болох болно гэж өвгөн Гоун зоригтой хашхирсан нь хүч дорой болсон Фаумд итгэх итгэлгүй болсондоо ингэсэнгүй, харин отог овгийг нь мөхөлд хүргэж болзошгүй дотоодын хэрүүл маргааныг таслан зогсоох гэсэндээ л хэлжээ.
Удамрчуудад гал буцаж ирсэн энэ баярт мөчид хэн ч түүнтэй маргалдахыг зүрхэлсэнгүй, Ийм ч учраас бүх овгийнхон өвгөн Гоуны хэлсэн үгийг дэмжин хашхиралдаж хүлээн авав.
Гэвч Нао, Гаммлагийн өндөр гуалаг бие, өтгөн үс, том нүдийг л ширтэнэ. Гэнэт Гаммлаг туунд эхнэр болгон өгөхөөр амласан Фаумыг өрөвдөх сэтгэл төрөв. Ирвэсийн хүү өрөөсөн гартай болсон удирдагч овгийнхныг удирдана гэдэг хүч хүрэхгүй зүйл гэдгийг ойлгож байлаа. Тэгээд гараа дээш захирангуй өргөөд:
— Нао Фаум хоёр хамтран овог отгоо удирдах болно! гэж хашхирав.
Үүнийг сонсоод гайхсан Уламрчууд нам гүм болов. Гэвч бүхнээс илүү Фаум цочирдож, хахир хатуу сэтгэл нь амьдралдаа анх удаа хүнийг хайрласнаа мэдэрчээ.
Энэ үед Уламрчуудын дотроос хамгийн сониуч хүн болох өвгөн Гоун гурван дайчин яаж явж гал олж ирснийг мэдэхийг хүсэв. Урт замд туулсан адал явдал нь өчигдөрхөн болсон мэт Наогийн тархинд тов тодхон аж.
Тэр үеийн хүмүүсийн хэл яриа зохих хөгжилдөө хүрээгүй тул үгийн баялаг муу байсан хэдий ч одоо үеийнхийг бодвол сонсогчдод илүү сэтгэгдэл төрүүлдэг байжээ.
Саарал баавгай, агуйн арслан, эм бар, махчин Кзамчууд болон улаан арьст одой хүмүүстэй хийсэн тулалдаан, арслан заан болон Ва овог, хөхөвтөр арьст хүмүүстэй тогтоосон холбоо, мөн агуйн баавгайтай хэрхэн тулгарсан тухай Ирвэсийн хүүгийн яриаг Уламрчууд алмайран сонсов.
Гэвч Нао гал агуулсан гайхамшигтай чулуу, түүнээс гал гарган сурсан тухайгаа цагийг нь болтол хэлэхгүй байхаар шийджээ. Наогийн хэлсэн бүхнийг Нам Гав хоёр толгой дохин баталж, түүдгийн шажигнах чимээ түрэн авав.
Уламрчууд амьсгаа даран сонсоцгооно.
Наог ярьж дуусахад өвгөн Гоун баяртайгаар:
— Манай өвөг дээдэс ч Наогийн байгуулсан гавьяатай тэнцэх гавьяа байгуулсан хүн гарсангүй. Тэгээд ч бидннй хүүхэд, ач гуч нарын дундаас ийм хүн гарахгүй гэж тунхаглав.
Гэтэл Нао, Агугийн нэрийг дурсвал бүх Уламрчууд шуурганы өмнөх модод найган ганхах адил дагжин чичрэх нь сагсгар үст ах дүүсээс айсандаа тэр биз.
— Ирвэсийн хүү Агуг сүүлчийн удаа хэзээ харсан бэ? гэж Фаум харанхуй уруу болгоомжлон хараад хэлэв.
— Уржигдар шөнө гэж Нао хариулаад, Бух гөрөөсний хүүхдүүд гол гатлан бид гурвын хоноглосон хадан цохионы өмнө гарч ирсэн... Нао тэдэнтэй тулалдсан гэхэд бүгд нам гүм болов.
Гагцхүү түүдгийн гал шажигнан асаж, шөнийн махчин амьтад алсад улих дуу сонстоно.
— Бух гөрөөсний хүүхдүүдийг би алсан! гэж Нао бахдуунаар хэлж үгээ дуусгав. Уламрчууд бие биесээ хараад эргэлзэх, баярлах бодол сэтгэл зүрхний нь гүнд тэмцэлдэнэ.
Эцэст нь овгийнхныхоо сэтгэлийг эзэмдсэн асуултыг Му зүрхлэн тавьж:
— Сагсгар үст ах дүүсийг гурвууланг нь Нао алсан уу! гэв.
Ирвэсийн хүү юу ч хариулсангүй. Тэр дуугүйхэн биеэ ороож авсан баавгайн арьс уруу гараа шургуулан цус болсон 3 гар гарган ирж газарт шидээд,
— Энэ бол Агу болон түүний дүү нарын гар! гэлээ.
Гоун, Му, Фаум гурав ойртон очиж сайтар үзэв.
Тэдгээр гар үсэрхэг том, танихгүй байхын аргагүй ажээ. Энэ гарнууд олон жилийн турш овогт нь ямар уршиг тарьж байсныг цөм саналаа. Одоо хамгийн хүчирхэг дайчин эр ч Ирвэсийн хүүгийн байгуулсан гавьяаны өмнө бөхийх болжээ. Харин хүч тэнхээ дорой хүмүүс түүнд амь бие, амьдралаа даатгахад бэлэн байлаа.
Эмэгтэйчүүд, хүүхдүүд нь айх аюулгүй дахиад амар жимэр амьдарна гэдгээ мэдэж өвгөн Гоун бусдынхаа санааг илэрхийлж,
—- Одоо Уламрчууд дайснаас айх аюулгүй боллоо! гэв.
Фаум Гаммлагийн үснээс шүүрэн авч ялагч эрийн хөл уруу ширвэн хаяв.
Тэгээд тэр:
— Гаммлаг ав! Тэр чиний эхнэр болно. Би чамд өгч байна. Тэр чиний алсан анг авчирч, амттайхан мах шарж өгөх болно! Хэрвээ үгэнд чинь орохгүй бол алсан ч чиний дур... гэв.
Нао Гаммлагийн мөрөн дээр гараа тавьж газраас болгоомжтой татан босгоод зэрэгцэн зогслоо. Ирээдүйн зуун зуун жилд манант алсад тунгалаг усаа хөөн аваачих дүүрэн урсгалт гол шиг хязгааргүй амьдрал өмнө нь цэлийн үргэлжилсээр авай.


Top
   
PostPosted: Jul.15.14 4:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

Дээр үед нээрээ л хүмүүс ийм бсан бх даа гэж бодогдохоор бичсэн ном юмаа.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.17.14 4:47 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
Фаум Гаммлагийн үснээс шүүрэн авч ялагч эрийн хөл уруу ширвэн хаяв.

:frog: Hoorhii Gammla.


Top
   
PostPosted: Oct.22.14 3:20 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123


Top
   
PostPosted: Oct.22.14 3:24 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
goe nom bn. bayrlalaa


Top
   
PostPosted: Nov.28.14 11:45 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1115
Киног нь үзээд л күээ мөн аюултай шаналдаг байж билээ. Уйлаад л.... Оруулаад дуусахаар нь уншина аа. Баярлалаа


Top
   
PostPosted: Nov.28.14 12:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Gandirsiin Hot wrote:
Оруулаад дуусахаар нь уншина аа.

Тэгээрэй :mrgreen:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.28.14 12:34 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1115
:bigthumpup:
croft wrote:
Gandirsiin Hot wrote:
Оруулаад дуусахаар нь уншина аа.

Тэгээрэй :mrgreen:.



:bigthumpup:
Би ч нэг амьсгаагаар шахуу уншиж дуусгадаг зуршилтай болохоор хүлээх гэхээр давчдаад байхын байна лээ :razz: Тэгснээс оруулж дуустал нь эхлээгүй нь дээр санагдсан. Хүлээгээд л сууж байя :angel:


Top
   
PostPosted: Nov.28.14 1:16 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Gandirsiin Hot wrote:
Киног нь үзээд л күээ мөн аюултай шаналдаг байж билээ. Уйлаад л.... Оруулаад дуусахаар нь уншина аа. Баярлалаа

Gandirsiin hot минь ээ, энэ ном бүрэн ороод дуусчихсан байна шүү дээ, одоо унш унш :mrgreen:

_________________
Төв


Top
   
PostPosted: Nov.29.14 2:36 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Fever wrote:
Gandirsiin Hot wrote:
Киног нь үзээд л күээ мөн аюултай шаналдаг байж билээ. Уйлаад л.... Оруулаад дуусахаар нь уншина аа. Баярлалаа

Gandirsiin hot минь ээ, энэ ном бүрэн ороод дуусчихсан байна шүү дээ, одоо унш унш :mrgreen:

2 ч ном ороод дуусчихсан байхад... :wink:


Top
   
PostPosted: Jul.27.16 8:11 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 1:59 pm
Posts: 15
Bayarlalaa vrgelj Groft iig unshij bdg shvv


Top
   
PostPosted: Aug.02.16 9:42 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 1:59 pm
Posts: 15
mmiracle wrote:
Баярлалаа Крофтоо :wd: :wd:

Хөөрхий муу одой хүмүүс удирдагчгүй болов оо.

Ted chin wetnamchuud bn :brows:


Top
   
PostPosted: Oct.26.16 9:00 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 919
Location: canon 60d
Плутони орноор аялсан нь байгаа бол оруулаач Крофтоо... Мөн сайхан зохиол доо олдохгүй байна.

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Oct.26.16 9:10 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Надад байгаа гэхдээ тэрийг оруулах зав нь л алга даа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.27.16 12:15 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 886
...


Top
   
PostPosted: Oct.27.16 3:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Оруулж дуусахаар нь нэгмөсөн унших санаатай хүлээгээд л байгаа :cheerleader:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited