#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.22.17 11:36 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next
Author Message
PostPosted: May.04.14 1:00 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6078
Location: Энд
Крофтын эгч дайсны тал юм бна л даа кк.

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.06.14 10:09 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 133
neg iluu skaineriin tuhai bodoltsohgui bol ter egch irehgui ne :think: :think: :think: tsaashdaa ch hereg boloh bgui de

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: May.06.14 11:41 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6368
За очиж авъя.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.06.14 12:22 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 869
Хурдан очоод авчих Крофтоо амандаа орсон скайнерийг бүү түлх :haha:

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.08.14 11:26 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 855
энэ одоо яачваа гээл үү.


Top
   
PostPosted: May.08.14 11:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6368
За одоо хараадахъя. Уул нь үүрээд авчирсан юмсан. Ганц ч бүлэг болтугай оруулж өгье.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.09.14 12:22 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6368
Тавдугаар бүлэг
МӨХӨЖ БАЙГАА ОВОГ

Гучин эр, арван эмэгтэй газарт тэрийн хэвтжээ. Тэдний ихэнх нь амьд аж. Гүн шархнаас нь цус урсан гоожно. Шархдагсдын зарим нь шөнө болохоос өмнө зайлшгүй үхэх нь гарцаагүй болсон байх бөгөөд бусад нь бол бас чиг хэдэн өдөр тэсэх ажээ. Гэвч ихэнх нь эдгэрэх төлөвтэй байлаа. Гэтэл эдгээр шархтай улаан арьст одой хүмүүс дайны хатуу хуулнар хохирогч болохоос өөр аргагүй болов. Нао ч гэсэн өр нимгэн хэдий ч улаан арьст одой хүмүүс шиг ийм дайсанд ямар ч өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзжээ. Ийм учраас өөрийнхөө дагуулууд болон шувтан мөрт хүмүүс шархтнуудыг хүйс тэмтрэхэд нь саад хийсэнгүй. Ингэхэд нь нэг их цаг ч орсонгүй.
Тулалдааны талбар дүнсгэрдүү нам гүм болов. Шувтан мөрт хүмүүс шархадсан нөхдөө асарна. Тэд шархтай нөхдөө асрахын хувьд Уламрчуудыг дагуулахгүй эв дүйтэй аж.
Шувтан мөрт хүмүүс түүний мэдэх бусад овгоос илүү мэдлэг туршлагатай, нэлээд боловсорсон хэдий ч арай гэж амьтай голтой л яваа хүмүүс шиг санагдав. Хөдөлгөөн нь удаан, итгэл муутай учир шархадсан нөхрөө хоёр гурвуулаа хамжилдан арай гэж өргөнө. Тэд үе үс нэг юм уруу гөлрөн ширтээд, хугарсан мөчир шиг гараа санжуулан, хөдлөх ч үгүй мэгдсэн байртай зогсоно.
Харин эмэгтэйчүүд нь эрчүүлээ бодвол арай илүү хөдөлгөөнтэй шаламгай самбаалаг ажээ. Шувтан мөрт хүмүүсийн дунд Нао хэдэн цаг байхдаа энэ овгийг нэгэн эмэгтэй удирддагийг олж мэдэв. Гэвч эмэгтэйчүүд нь эрчүүдийн нэгэн адил уйтгар гунигт дарагдсан царай бүхий сүүмгэр хэрмэл нүдтэй, толгой дээрх тачирхан үсээ туг тугаар нь ургуулсан байлаа.
Тэднийг хараад Ирвэсийн хүү отог овгийнхоо эмэгтэйчүүдийн намирсан үсийг тэр тусмаа Гаммлаг чимэх гялалэсан өтгөн үсийг өөрийн эрхгүй дурсан санажээ.
Хоёр эмэгтэй мөн тийм эрэгтэй дагуулан Уламрчууд уруу дөхөн очиж шархыг нь үзэв. Тэдний хуруу гар уян зөөлхөн тул үл өвтгөнө. Тэр эмэгтэйчүүд сайхан үнэртэй навчаар цусыг нь арчиж, гаа тавин чөдөр өвсөөр даруулж боолоо.
Энэхүү сайн санааны туслалцаа нь Уламрчууд болон тэдний дунд нөхөр ёсны холбоо тогтсоныг гэрчлэх аж. Шинэ холбоотон нь Кзамчууд болон улаан арьст одой хүмүүс зэрэг угсаа гарал нэгтнийг нь бодвол догшин ширүүний хувьд зүйрлэшгүй юм гэж бодов. Тэдний хүч буурай болохыг баараггүй мэдсэн шигээ Нао бас ийнхүү бодсон нь зөв байлаа.
Шувтан мөрт хүмүүсийн өвөг дээдэс бусад овгоосоо өмнө чулууг өөлөн засаж жадныхаа үзүүрийг ширээдэг байсан байна.
Мянган жилийн турш шувтан мөрт хүмүүсийн овог буюу Ва хэмээх овгийнхон ой хээрийг дангаараа эзэгнэж байжээ. Ийнхүү тэд хүмүүсийн дотор хамгийн хүчтэй нь байлаа. Зэвсэг нь дайснууддаа үхлийн шарх өгч зайлшгүй ялалтыг өөрийн талд авчирна. Бас тэгээд гал ашиглаж сурчээ. Тэр үед Ва овгийнхон өндөр нуруутай, эцэж цуцахыг үлмэдэх шөрмөслөг хүмүүс байв. Мөн тэр үеийн хүмүүсийн доторх хэлнээс хамгийн боловсронгуй нь тэдний ярьдаг хэл байжээ.
Ва овгийнхон өсөн үржиж, цэцэглэн хөгжив. Олон мянган жилийн өмнө ийм л байлаа. Гэтэл гадны ямар ч шалтгаангүйгээр отгийнхных нь өсөлт буурч эхэлжээ. Гэвч Ва овгийнхон аажмаар боловч тасралтгүй мөхөн доройтсоор байгаагаа анзаарсангүй.
Үр удам нь улам ч сул дорой төрөх болов. Тэдний бие сул, хөдөлгөөн удаан, хэл нь улам мохож аажмаар бядуухан болжээ. Ан хийх арга, дайснаа хуурах ов мэх нь ч мөн өөрчлөгдөн шинэ зүйл бодох чадвараа алдан хуучнаа мартах аж. Хэрэглэдэг зэвсэг нь ч улам муудаж ашиглаж чадахаа ч бараг болив.
Ийнхүү бодол санаа нь мохож, хөдөлгөөн нь улам наазгай, удаан болсон нь мөхлийн хамгийн ноцтой шинж тэмдэг байв. Ва овгийнхон одоо амархан ядарч их унтаж, бага иддэг болжээ. Өвөл тэд баавгай шиг ичих явдал ч тохиолдоно.
Үеэс үед өсөж үржих нь буурч, эмэгтэйчүүд нэг юм уу, хоёр бие султай хүүхэд төрүүлэх боловч эмэгтэйчүүд нь эрчүүдээ бодоход хөдөлгөөн сайтай шөрмөслөг байлаа.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын хөдөлмөрийн ялгаа бага багаар арилж эмэгтэйчүүд ан хийж, загасчлан, эрчүүдтэй эн зэрэгцэн зэвсэг барьсаар тулалдаанд оролцох болсон аж.
Гэтэл арай илүү чийрэг биетэй, хөдөлгөөн сайтай, амьдрах чадвартай овгийнхон Ва овгийнхныг баруун өмнө зүг уруу түрж эхэлжээ. Ва овгийнхны ихэнх нь улаан арьст одой хүмүүст хядагдаж, Кзамчууд тэднийг тооцохын аргагүй хүйс тэмтрэв.
Ва овгийнхон зүүд зэрэглээ мэт газар орноор тэнүүчлэх болсон бөгөөд харин дайсныхаа зэвсгийг бодвол арай илүү нарийн хийцийн зэвсэг нь хадгалагдан үлджээ. Бас урьд өмнө оюун ухааны өндөр хөгжилтэй байсныг нь илтгэх хэд хэдэн дадал заншил үлдэн хоцорчээ.
Ва овгийнхон эцсийн эцэст жил бүр үерийн ус халин байдаг гол, нуур элбэг нэгэн намгархаг газар суурьшжээ. Тэдний ихэнх нь өөр хоорондоо мурий сарий нарийхан гудмаар холбогдох горхины усанд идэгдсэн газар доорх том агуйд амьдрах болов.
Хэдийгээр Ва овгийнхон ийнхүү мөхөж байгаагаа тодорхой мэдээгүй хэдий ч аливаад амархан сульдаж ядардаг тул дайснуудтайгаа ил газар тулалдахаас аль болохоор зайлсхийнэ.
Ва овгийнхон дайснаасаа ер бусын самбаалаг зайлан нуугдаж, тэр ч бүү хэл, хүнээс ч мэдрэх чадвараар хосгүй илүү чоно, нохойг мухардалд оруулах арга сурсан байна. Ер нь нэг ч амьд амьтан явсан мөрөө төөрүүлж үл чадах билээ.
Энэхүү аймxaй, удаан хөдөлгөөнтэй хүмүүсийг ганцхан зүйл л аймшиггүй зүрх зоригтой, бодож санах юмгүй болгох ажээ. Энэ нь тэд баригдаж бүслэгдсэн нэгийгээ аврахын тулд амиа өгөхөд хэзээд бэлхэн байдаг зантай ажээ. Ийнхүү нөхрийнхөө төлөө гэсэн санаа нь Ва овгийнхныг урьд нь юунд ч үл ялагдах хүч чадалтай болгож байсан бол харин одоо хүч буурай, байлдан тулалдах авьяас мөхөс болоод ирэхийн цагт сүйрлийн аюулд хүргэх нь их болсон аж.
Шархадсан нэг нөхөрт нь Нао туслахаар ухасхийхэд Ва овгийнхны хуучин зан нь хөдөлжээ.
Хэдийгээр улаан арьст одой хүмүүс тэдний мах цусны дайсан байсан ч Ва овгийнхон шархадсан нөхрөө аврахын тулд өөрсдийгөө илрүүлэхээс ч айсангүй. Хэрвээ Нао байгаагүй сэн бол улаан арьст одой хүмүүст тэд овгоороо хиар цохиулах байсан бөгөөд бас үүний зэрэгцээ шувтан мөрт хүмүүс гарч ирсэн нь гурван Уламр эрийн амийг аварчээ.
Ва овгийнхон шархыг нь боож өгсний дараа Ирвэсийн хүү галтай хоргоо олж ирэхээр боржин чулуун зөрөг уруу явав. Галтай хорго нь бүв бүтэн, урьдын адил улаавтар цог улалзана. Галаа үзээд ялж дийлсний их баяр Наог улам эзэмдэв.
Ер нь Нао, Галыг Ва овгийнхноос авч болохыг мэдсэн тул гар хоосон болно хэмээн айсангүй. Гэвч ширүүн тэмцэл хийж байж олж авсан галаа сэтгэлийнхээ сүжгээр бишрэн хүндлэхгүй байж яахан чадах билээ
Нао хоргоо шүүрэн авч баяр хөөртэй авчрав. Ва овгийнхон галтай хоргыг нь сониучирхан харцгааж, овгийн ахлагч болох тэр эмэгтэй хачирхан толгой сэгсэрнэ.
Нао отог овгийн нь гал мөхсөн хийгээд, энэ галыг хэрхэн байлдан авсан тухайгаа чадах ядахаараа дохиж занган тайлбарлах гэж оролдов. Гэвч тэд юу гээд байгааг нь ойлгосонгүй бололтой ажээ.
Ва овгийнхон бол гал гэгч жихүүн өдөр дулаацуулж, шөнийн харанхуйг элдэн хөөж, хоол ундыг болгодог юм гэдгийг үл мэдэх өрөвдмөөр хүмүүсийн нэг юм гэж Нао бодов.
Өвгөн Гоун тийм овог бас байдаг тухай ярьдаг байлаа.
Ва овгийнхныг өрөвдсөн Нао түүдэг гал яаж асаадгийг үзүүлэх гэтэл нэг эмэгтэй бургасны ёроолд цомцойн суугаад хоёр чулуу хавиран оч гаргахыг үзэв. Үсэрсэн оч нь хуурай өвсөнд авалцаж цогшин уугив. Үүнийг Нао айх гайхах хослон харлаа. Тэр эмэгтэй болгоомжтой нь аргагүй цогшин уугих өвсийг үлээвэл төдөлгүй хуурай навч, гишүүг галын хөгжилтэй дөл долоон авах нь тэр.
Ва овгийнхон галаа чулуунд нуужээ гэж хөсөн хөөрсөн Нао бодов.
Нао эмэгтэйд ойртон очоод гайхалтай тэр чулууг сайтар үзэхийг хүссэн боловч тэр эмэгтэй өөрт нь итгэлгүй ухасхийн холдов.
Тэгснээ энэ хүн овгийг нь аюулаас аварсныг санан барьж байсан чулуугаа сарвайлаа.
Нао чулууг шуналтайяа ширтэн хараад ан цав ч байхгүйг нь үзээд бүр ч гайхав.
Чулууг тэмтрэн үзвэл хүйтэн ажээ.
«Гал энд хаагуур нь яаж ордог билээ?» хэмээн Hao ухаж ядан өөрөөсөө асууснаа үл ойлгогдох юм бүхэн хүмүүсийн харанхуй ухамсарт үл итгэх, айн сүрдэх аюулыг төрүүлдэг болохоор Нао мөн л гайхан сүрдэж нөгөө хачин янзын чулууг буцаан өгөв.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.09.14 12:35 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6368
Зургадугаар бүлэг
УСНЫ ОРНЫГ ГАТАЛСАН НЬ


Уламрчууд Ва овгийнхны хамт усны орныг гатлан явж байв. Хулс, зэгс, удвал болон усны сараана шигүү ургасан бөгөад аюултай занга болох хүлрийн нүхнүүд нарийхан элсэн хүзүүвчээр бие биеэсээ тусгаарлагдсан эцэс төгсгөлгүй мэт цуван тогтсон нуурнууд болон гол, горхи, булаг, шанд хаашаа л харна ус мэлтийнэ. Ус гэгч газар доороос булаг, шанд болон ундран гарч гүвээний уруу нижигнэн урсаж, хадан дээрээс хүрхрээ болон нүргэлэн унах юм уу газрын хөрсний ан цаваар нэвтлэн орж харанхуй агуй, ёроолгүй ангал уруу чимээ алдран алга болно.
Одоо Ва овгийнхон Уламрчууд баруун хойд зүгийг барин явж байна гэдгийг мэдэж байлаа. Аюул ихтэй энэ нутагт замыг нь товчлон дөт болгож өгөх гэж Ва овгийнхон шинэ холбоотноо усны орны зах хүртэл үдэж өгчээ. Тэд бол газрын байдлыг гаргуун сайн мэдэх аж. Хэрвээ ганцаараа явбал ер санаанд үл орох тийм нууц зөрөг, гармаар Ва овгийнхон Уламрчуудыг заримдаа дагуулан явна. Бас нуур гол гатлах гэж сал хийн, ганга дамнуулан мод тавьж, чөдөр өвсөөр хоёр эргийг нь холбож байгаад дагуулан гарах ажээ. Тэд усанд сэлэхдээ удаан боловч үнэхээр чадварлаг бөгөөд харваас хортой байж болох бараг сэжиг төрмөөр шахуу замаг болон намгийн зарим өвс ургамал хүнсэндээ хэрэглэнэ.
Шувтан мөрт хүмүүсийн яаж хөдлөх нь нойрмог юм уу, эсвэл дөнгөж нойроосоо сая сэрсэн юм шиг нэг л итгэл муутай байдал илэрхий. Гэхдээ аливаа юманд алдаж эндэнэ гэж бараг үгүй.
Газар орон нь идэж уухаар элбэг дэлбэг ажээ. Ва овгийнхон идэж болох олон ургамал мэдэх бөгөөд бас загасыг гайхалтай амархан барина. Тэд загасыг сэрээ маягийн зүйлээр маш хялбархан хатган алах буюу гараараа юм уу, зөөлөн өвсөөр сүлжин хийсэн тор шиг юмаар шүүрдэн авна. Харий шөнийн цагт бол загасны гол уруу орох замыг нь хялбархан боож болох гүехэн газраар бамбар асааж барих ажээ.
Орой үдшийн цагаар Ва овгийнхон цугларан боржин чулуун арлын дундах өндөр хадан чулуун дээр юм уу голын эргийн элсэн дээр түүдгээ асааж айх аюулгүй_ аз жаргалтай нам гүм сууцгааж, сэтгэлээ зугаацуулна.
Тэд бие биесээ налан хэсэг бүлгээрээ ингэж cyyх дуртай бөгөөд ийнхүү отог овгийнхныхоо дунд байхдаа бие сэтгэлийн шинэ эрч хүчийг олж авч байх шиг санагддаг ажээ.
Энэ бүгдийг хараад Нао тэднээс тэс өөр, хээээх ганц нэгээрээ сондгойрон байх дуртай Уламрчуудынхаа тухай өөрийн эрхгүй бодов. Тэр байтугай бүр ганцаараа байх дуртай өөрийгөө ч тэдэнтэй харьцуулан бодоход хүрчээ.
Ва овгийнхон түүдгийн дэргэд суухдаа сунжирсан нэгэн хэвийн аятай дууг байнга дуулах бөгөөд тэр дуунд отог овгийнхоо эртний нэгэн эрийн баатарлаг явдлыг магтах ажээ. Ва овгийнхны энэ дуу Ирвэсийн хүүг яагаад ч юм гунигт бодолд оруулна. Гэвч Нао сониуч зангаараа тэд яаж зүг чигээ олдог, чулуу шиддэг зэвсгээ хэрхэн ашигладаг хийгээд чулуугаар гал яаж гapгадаг, ан ав хийдэг apгa барилыг нь ажиглаж байлаа.
Наод талархсан Ва овгийнхон түүнээс юу ч нуудаггүй байлаа. Тэд зэр зэвсэггээ хүрэх, түүнийг засахад дэргэдээ байхыг зөвшөөрсан байна. Нэгэн удаа бүр, нэг нь зэвсгээ гээсэнд Наогийн дэргэд дор нь шинийг хийж өгчээ. Бас ахлагч эмэгтэй нэг тийм зэвсэг Наод бэлэглэснээр, төдөлгүй тэр зэвсгийг Ва овгийнхноос дутахгүй чадварлаг эээмшсэн бөгөөд хэмжээлшгүй хүчтэй хол шидэх ажээ.
Гэвч чулуунаас гал яаж гаргадаг нууцыг Нао удтал олж чадсангүй. Галыг тийнхүү ухаанд багтамгүй бий болгох нь удтал түүнд ид шидийн юм шиг санагдан, айж сүжиглэн хавирсан цахиур чулуунаас нь алтлаг очис цацрахыг алсаас харна. Энэ үед дотоод сэтгэлд нь зөрчилдөөн үүснэ. Гэвч энэ гайхамшгийг харах бүрийдээ улам дасаж айх аюул нь сониуч зангаар солигдов. Тэгээд бас Ba овгийнхны авиа нь тод үг хэл, яруу тодорхой дохио зангаа Наод туслав. Энэ үед Нао Ва овгийнхны хэл ярианаас арваас арван хоёр үг, эдний онцлог болсон дохио зангаа гучаадыг мэддэг болжээ.
Тэгээд галыг Ва овгийнхон чулуун дотор нуугаагүй, харин гал байгалиас түүнд заяасан юм гэдгийг ойлгосон байна. Чулуу хавирахад үүсэх гал нь туниа муутай тул хуурай өвсний шилбэн дээр унамагцаа уугиад л yнтарчих ажээ.
Ва овгийнхон хөл доороо хэвтэх ерийн чулуунаас авангуутаа л хавирч оч гаргахыг үзээд бүр тайвшрав. Чулуунаас гал гаргах гэгч ер гайхмаар ид шидийн биш ажээ. Ва овгийнхонд аугаа хүч ер алга гэдэгт Нао итгээд бүр айхаа больсон байна.
Ва овгийнхноос шалгааж байж гал гаргахад цахиур чулуу, цагаан чулуу хоёр л хэрэг болдгийг мэдэв. Нэгэн удаа бүр өөрөө гал гаргах гэж оролдоод үзжээ. Өөрийнх нь хүчтэй, хурдан хөдөлгөөнтэй хоёр гарын дунд мөргөлдөх чулуунаас очис бөөн бөөнөөрөө цацран унах боловч өвсний нарийхан хуурай шилбийг асааж тун чадсангүй.

***

Нэгэн удаа харуй бүрий болохоос нэлээд өмнө ногоовтор тунгалаг устай том нуурын элсэрхэг эрэг дээр хоноглохоор аянаа зогсоов.
Агаар хуурай хүйтэн байх аж.
Тогоруу шувуунууд агаарт зэллэн ниснэ. Хүмүүсийн ойртон ирэх чимээнд цочсон шивээ нугас зэгсэн шугуйд хөлхөж, хаа нэгтээ алсаас арслангийн архирах чимээ сонстоно.
Ва овгийнхон хоёр том түүдэг асаав.
Нао хуурай өвс цуглуулж овоолоод чулуу хавирч эхлэв. Хамаг л байдгаараа чармайн үзсэн боловч тус болсонгүй. Энэ үед нь «Ва овгийнхон ямар нэг нууцаа хэлж өгсөнгүй» гэсэн бодол орж ирэв. Ийн бодохоос барьж байсан чулуугаа хол шидчихмээр санагдах боловч эцсийн удаа цахиур чулууг бутартал хүчтэй хавираад авав.
Гэтэл гэнэт... Баярлаж бахадсан Наогийн зүрх зогсчих шиг болжээ. Нэг өвсний үзүүрт цог улалзах нь тэр. Нөгөөх галаа Уламр эр болгоомжтой үлээн хуурай навч дээр нь тавив. Төдөлгүй галын хөгжилтэй дөл Ирвэсийн хүүгийн овоолсон өвсийг бүрхэн авах нь тэр.
Нао хөдөлгөөнгүй зогсож гүнээр амьсгаа аван өөрийнхөө гараар асаасан галаа аз жаргал бялхсан нүдээр ширтэнэ. Сэтгэл зүрхийг нь баяр хөөрөөр бялхуулах энэ аз жаргал нь улаан арьст одой хүмүүсийн ахлагчийг хөнөөж, арслан зааиы удирдагчтай холбоо тогтоон, шар махчин Кзамчуудаас гал хулгайлж, эм бар, саарал баавгайг ялах тэр үеийнхээс илүү байлаа. Өвөг дээдэс нь ч эээмшиж чадаагүй хүчирхэг зүйлийг гapтаа оруулж авснаа тэр бие сэтгэлээрээ мэдрэв. Одоо энэ мөчөөс эхлэн ямар ч дайсан төрсөн отог овгийнх нь галыг устгаж чадахгүй болжээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.09.14 12:45 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 869
Технологийн дэвшил ч сансарт гарч байгаа юмдаа

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.09.14 12:52 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6078
Location: Энд
За ашгүй ингэж нэг галаа заавал хадгалахгүй байх арга сурлаа даа. Энэ хөөрхий муу Ва омгийнхон одоо тэгээд яана даа.

Баярлалаа Крофтоо :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.10.14 12:31 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
:cheerleader:


Top
   
PostPosted: May.10.14 5:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6368
Долдугаар бүлэг
ХӨХӨВТӨР АРЬСТ ХҮМҮҮС

Хөндий улам өргөжин цэлгэр болж Уламрчууд болон Ва овгийнхон намар гэхэд зун шиг налгар дулаан нутгийг хөндлөн гартал өмнө тал өтгөн шилмүүстой гoцpoн ханарч ирэв. Чөдөр өвс битүү ургасан балар өтгөн ой, өргөст бут замыг нь бооход Ва овгийнхон цахиур болон гартаам засаж хийсэн хутгаараа огтлон зам гаргана.
Ва овгийнхон цааш явах газрыг мэдэхгүй тул шилмүүст ойн цаад захад хүрмэгцээ Уламрчуудыг орхин явна гэдгээ ахлагч эмэгтэй Наод ойлгуулав. Тэр эмэгтэй ойн зaxaac цааш тэгш тал газар, түүний цаана өргөн хавцлаар хоёр хуваагдсан уул байдгийг гагцхүү мэдэх ажээ. Мөн ахлагч эмэгтэй тэгш тал, уул хоёрын алинд ч хүмүүс байхгүй боловч ой дотор хэд хэдэн овог байдаг бөгөөд тэр овгийнхон өргөн цээж, хүчирхэг гартай, аварга биет хүмүүс байдаг бөгөөд гал асааж чадахгүй, хэл яриа хөгжөөгүй, ан ав хийдэггүй, дайн тулаан гэдгийг мэддэггүй хэмээн тайлбарлав. Байгалиас эв найртай заяасан тэд, хүмүүс халдан довтлох юм уу, замд нь хэн нэгэн саад болохын цагт л хилэгнэн уурлах ажээ.

***

Өдөр турш явсны эцэст ой жаахан сийрэгжиж эхлэв. Зуун наст аварга моддын дундуур туссан зурвас гэрэлд амьтдын гаргасан зөрөг тахирлан зурайжээ. Битүү өтгөн моддын дундуур явахад харанхуй шахам байсан бол аажимдаа гэгээ үзэгдэх болов. Гэвч тоо томшгүй олон шувуудын шулганан жиргэх дуу модны сүүдэрлэг орчныг эзэмдэнэ. Xaa сайгүй махчин амьтад, өвсөн идэштэний мөр үзэгдэн, өндөр өвсөн дундуур могойнууд чимээгүй гулсана. Үй түмэн эрвээхий, шавж хорхойнууд щингэх нарны туяа туссан ойн цоорхойд нисэн үзэгдэнэ. Хэзээ ч бөхөшгүй хүчирхэг амьдрал хаа сайгүй өрнөн, амьд байхын төлөө мөнхийн тэмцэл үргэлжилж үхэх, төрөх зэрэгцэн байлаа.
Хоёр дахь өдрийн орой Ва овгийн удирдагч эмэгтэй нэгэн ширэнгэ ойн зүгт бүдүүлгээр гараараа заав. Тэгтэл инжрийн моддын мөчир дунд хөхөвтөр зүстэй амьтан зурсхийн үзэгдэхийг Нао сайтар шагайн хараад хүн болохыг танив. Улаан арьст одой хүмүүсийг санамагцаа үзэн ядах сэтгэл төрөхийн зэрэгцээ бас битүүлгээр түгшиж бие нь зарсхийлээ.
Хөхөвтөр арьстан хүмүүс тэднийг үзчихээд агшин зуур нуугдав. Орчин тойрон нам гүм байх ажээ.
Ва овгийнхон бөөгнөрөн зогсож хамгийн ахмад нь болох нэг нь ярьж эхлэв. Түүний яриаг сонсвол энэхүү хөхөвтөр арьст хүмүүс хүч тэнхээ нь гайхмаар, харийн хүмүүс ойртон очвол уур омог нь гэнэт аюултай хүрдэг тул ер тэгж ойртохыг зүрхэлдэг хүн байхгүй тухай болон ер нь тэд аливаа огцом хөдөлгөөн, их дуу чимээг тэсвэрлэж чаддаггүй болохыг ярих ажгуу. Тэгээд цааш нь манай өвөг эцэг тэдэнтэй эв найртай хөрш амьдарч байсан. Тэд манайханд ер саад болж байгаагүй болохоор хэзээ ч, хаа ч дайран довтолж, үзээгүй юм гэнэ лээ хэмээн үгээ дуусгав.
Удирдагч эмэгтэй энэ яриаг зөвшөөрөн толгой дохиж, гapaa дээш өргөв. Бүгд хажуу тийшээ эргэн ялам модны дундуур тойрон гарсан зөрөг даган араас нь явав.
Төдөлгүй тэд саяхан аянга бууж шатсан бололтой хаа сайгүй шатсан мод хөглөрөх ойн чөлөөнд гарч очив. Гэвч Уламрчууд болон Ва овгийнхон ойн чөлөөнд гарангуутаа инжрын моддын дунд үзсэнтэй ижил тийм хөхөвтөр арьстай хүмүүсийг баруун гар талдаа олж харжээ.
Тэгтэл бас харанхуйлах балрын дундаас ар араасаа хоёр дүрс харагдсаны цаанаас модны мөчир хөдөлгөн тас няс дуугаргасаар ойн чөлөөнд уян налархай хүчирхэг хөдөлгөөнтэй бас нэг амьтан үсрэн гарч ирлээ.
Тэр чухам шавж шиг дөрвөн хөлтөн юм уу эсвэл хүн үү, үгүй бол шувуу шиг хоёр хөл дээрээ явж байгаа алин болохыг анзааран мэдэхийн аргагүй гэнэт гарч иржээ. Хөхөвтөр арьстан тэр хүн цомцойн суухыг нь харахад бөгсөө газраар нэг сунган, цээжээрээ модны үндэс түшсэн юм шиг харагдана.
Нүүрийг нь харахад нэлээд том, эрүү нь чононцорынх шиг хүч чадалтай, нүд нь цогтой гялалзан бараг дух гэхээр юмгүй шахам жижиг хавчгар толгойтой атлаа цээж нь арслангийнх шиг өргөн ажээ.
Дөрвөн мөчинд нь мухар царвуу харагдах бөгөөд бүх биеийг нь хөхөвтөр туяатай өтгөн үс бүрхжээ. Гагцхүү мөр, цээжнийх нь хэлбэрээр л Нао энэ амьтан хүний шинж төрхтэй болохыг нь олж харав. Толгойг нь харахад баавгай юм уу, усны үхрийнх шиг атлаа дөрвөн мөчийг нь харвал сармагчин шиг ажээ.
Хөхөвтөр арьст тэр хүн ойн чөлөөнд бөөгнөрсөн тэдний зүг үл итгэсэн ууртай харц шидээд, хөл дээрээ босон бөглүүхэн дуугаар хашхирмагц тэр дороо шугуй дундаас бас хэдэн хөхөвтөр арьст хүмүүс гүйн гарч ирлээ.
Тэд нь гурван эр, арван хоёр эмэгтэй бас өндөр өвсөн дунд зөвхөн цээж нь цухуйх хэдэн хүүхдийн хамт зогсож байлаа. Том чацтай нэг эр бусдаас содон харагдана.
Түүний мод шиг бүдүүн бахим гар барыг төвөггүйхэн багалзуурдан алж, зэрлэг сарлагийг сөхрүүлэх чадалтай аж. Цээж нь гэхэд Наогийнхаас хоёр дахин өргөн байлаа. Хөхөвтөр арьст хүмүүс барьсан ямар ч зэвсэггүй ажээ. Гагцхүү хоёр гурван хүн гартаа үндэс ухдаг мөчрөө барьжээ. Аварга биет тэр эр өөрсдийнх нь зүг хөдлөхөд бусад нь заналхийлэн архиралдана. Тэр эр гараараа цээжээ цохин, чичирсэн зузаан уруулынхаа цаанаас цагаан соёогоо гялалзуулав.
Удирдагч эмэгтэйи дохиогоор Ва овгийнхон чимээгүйхэн яаралгүй ухарлаа. Эрт дээр үеэс хөхөвтөр арьстан хүмүүсийи зан аашийг сайн мэдэх тэд илүү дутуу хөдөлгөөн, дуу чимээ гаргахгүйг хичээх аж. Нао бүхнийг тэр мэдэж байгаа гэдэгт итгэж араас нь дагав.
Гэвч түрүүлэн явж байсан Нам Гав хоёр сандарч агшин зуур саатаад Наогийн араас мөн адил дагах гэтэл ойн чөлөөгөөр тарсан хөхөвтөр арьстан хүмүүс замыг нь аль хэдийн хаачихжээ. Гав чимээгүйхэн шивэр шугуй уруу ухарсаар.
Гэтэл Нам ойн чөлөөг нэвт гүйн парахаар харайлгав. Уг нъ Нам самбаалаг чимээгүйхэн хөдөлсөн бол мултраад гарчхаж болохоор л байлаа. Гэтэл нэг эмэгтэй хоёр харайгаад л түүнийг гүйцэж замыг нь хаачхав. Тэгэхээр нь баруун гар тийшээгээ зүтгэтэл хоёр эрэгтэй яг өмнө нь хөндөлдөв. Сандрахдаа хажуу тийшээ зайлах гээд халтираад уначих нь тэр. Энэ агшинд аварга том хоёр гар шүүрэн авч агаарт өргөв.
Нам зэвсгээ ч авч завдсангүй. Түүнийг хөдлөхийн аргагүй хүнд юмаар дараад авчээ. Энэ хөхөвтөр арьстай аварга хүний гарт барын саварт орсон бөхөн шиг арчаагүй дорой болохоо тэр мэдрэв. Нам холдоод явчихсан Нао Гав хоёр өөрт нь туслахаар ирж чадахгүйг мэдмэгцээ эсэргүүцээд ямар ч найдваргүйгээ ойлгон огтхон ч хөдлөлгүй үхлээ дуулгавартай хүлээв.
Нөхрөө ийнхүү амь эрстэж байгааг Нао сэтгэл тайван харж байж чадсангүй, жад бороохойгоо шүүрэн авч тэдний зүг ухасхийхийг завдмагцаа удирдагч эмэгтэй гараас нь барин авч,
— Зогс! гэлээ.
Тэгээд тусалж амжаагүй байхад чинь тэд Намыг ална гэдгийг Наод дохиогоор тайлбарлан өгөв.
Намыг аврахын төлөө үзэлцэх хүсэл байвч Улиангарын хүүгийн үхлийг хурдасгах аюултай тул эргэлзэж гайхсан Нао гүнээр санаа алдан юу болохыг л харан хүлцэв.
Хөхөвтөр арьстан хүн Наог агаарт хий өргөн шүдээ хавирч мод уруу гуядан алахыг завдан хөдөлгөнө. Гэнэт аварга эр хөдөлгөхөө больж, Намын сарвайсан биеийг сайтар ажиглаад, дараа нь харцаа нүүр уруу нь шилжүүлээд аварга том эрүүгээ ангайлгахад уур хилэн бадарсан нүдэнд нь энхрийлэн өрөвдөх сэтгэлийн оч харван үзэгдэв.
Тэгснээ тонгойн Намыг газарт болгоомжтой тавив.
Хэрвээ Улиангарын хүү биеэ хамгаалах гэж хөдлөх юм уу, айсан байдал үзүүлсэн бол дахиад л ширүүн гараараа базан авах байсан биз. Гэвч Нам амьсгаа даран хөдөлгөөнгүй байх хэрэгтэй гэдгийг бүрнээ ойлгожээ. Хөхөвтөр арьстан тэр хүмүүс Намыг бүчин тойров. Тэд Намыг өөрсөдтэйгөө адилхан хүн байна гэдгийг бүүр түүр ойлгож байгаа бололтой. Кзамчууд буюу улаан арьст одой хүмүүс байсан сан бол өөрсөдтэйгөө адилхан хүн байна гэж ойлгох тусмаа л хөнөөх хүсэл нь улам буцлах байсан биз. Гэтэл хөхөвтөр арьстан энэ хүмүүс хэзээ ч дайн тулаан хийж үзээгүй, гагцхүү өвс ургамлаар хооллон, элдэв хангайн хууль ёс үгүй учир таарсан амьтнаа хөнөөх хүсэлгүй ажээ. Тэд хүүхэд юм уу шархтай амьтныг отож байгаад аваад явчихдаг махчин амьтдыг хэзээний үзэн ядаж, тэдэнтэй үзэлцэх сэтгэл нь хөвчлөн үе үе эрчүүдийг тулаанд оруулна. Гэхдээ өвсөн идэштэн амьтныг хэзээ ч алж байсангүй.
Газарт тэрийн хэвтэх Намын төрх байдал харанхуй бүдүүлэг тэдэнд сандран эргэлзэх сэтгэл төрүүлэв. Гэтэл залуу эр удтал хөдөлгөөнгүй хэвтсээр, аажимдаа хөхөвтөр арьстан хүмүүс болон он удаан жил тэднийг удирдсан аварга эрийн аажуу тайван занг цочоосонгүй. Овгийн удирдагч энэ эр тэднийг дагуулан явж ой, шугуйг нэвтлэн хоноглох газраа сонгож, догшин ширүүн махчин амьтдын довтолгоог няцааж байдаг болохоор үгийг нь үл дагах нь нэгээхэн ч үгүй билээ. Иймд нэгэнт удирдагч нь Намын амийг өршөөн хэлтрүүлсэн тул бусад нь түүнийг цохих юм уу, чичиж үл зүрхэлнэ. Газарт тэрийн хэвтээ Намыг хараад байх тусам түүнийг хөнөөх хүсэл нь бүр унтран үгүй болов.
Нам амь хэлтэрчээ. Одоо тэр тэдэнд төвөг удахгүй л бол хөхөвтөр арьстан хүмүүстэй хамт амьдран цуг явсан ч болох байлаа. Нам одоо аюул нэгэнт өнгөрснийг, урьд нь зайлшгүй ирэх үхлийг мэдэрч байсан шигээ тодорхой мэдэж, газраас ягуухан босож, юу болохыг нь хүлээн зогссонд хөхөвтөр арьсан хүмүүс үл итгэх сэтгэл өвөрлөн түүнийг нэлээд ажиглав. Гэтэл нэгэн эмэгтэй бутны найлзуур амтархан амталж үзсэнээ таслан авч зажилж эхлэхэд эрчүүд нь үндэс ухах ажилд оров.
Хэдийгээр хөхөвтөр арьстан хүмүүс өвс ургамлаар хооллох боловч буга, бух гөрөөс шиг замдаа тааралдсан болгоныг иддэггүй ажээ. Ийм учраас идэх юм олох нь тэдний хувьд урт удаан хугацааны чимхлүүр ажил байлаа. Тэд идэх юм эрэх ажилдаа орж төдөлгүй Намыг мартжээ.
Залуу эр чөлөөтэй болов. Хөхөвтөр арьстан хүмүүсийн анхаарлыг татахгүйг хичээн сэмхэн явсаар ойн чөлөөний захад зогсоо Наотай нийлж тэр хоёр хөхөвтөр арьстан хүмүүс шугуй дотор нэг үзэгдэн, нэг далд орохыг удтал ажиглан зогсов. Айх аюул амсаж, сэтгэл нь одоо хэр уужирч чадаагүй Нам тэднийг бүгдийг нь дуртайяа хүйс тэмтрэх байсан биз. Гэвч Наогийн хувьд хөхөвтөр үстэй энэ гайхалтай амьтдыг үзэн ядах сэтгэл төрсөнгүй. Саарал баавгайд ч үл сөгдөх хүч чадалд нь биширч, хэрвээ хөхөвтөр арьстан хүмүүс хүсвэл Кзамчууд, улаан арьст одой болон шувтан мөрт хүмүүс бүр Уламрчууд өөрсдийг нь ч төвөггүй хөнөөж чадах юм даа гэж бодов.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.10.14 5:09 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 869
Горилл

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.10.14 6:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6368
Наймдугаар бүлэг
УУЛЫН ХАВЦАЛД


Хөхөвтөр арьстан хүмүүсийн нутагшсан ойн чөлөөнд Ва омгийнхонтой Уламрчууд салж явснаас хойш нэлээд хугацаа өнгөрөв.
Өргөн тал, хоёр уулын дундах хавцлыг өнгөрч Нао Нам Гав гурав өндөр ухаа дээр гарч очлоо. Намар болсны шинж энэ хөндийд явж байснаас ч илүү мэдэгдэв. Бараан үүлс толгой шүргэм эцэс төгсгөлгүй нүүдэллэж, намхан ургасан бут, хатсан өвсийг газарт бөхийлгөм хүчтэй салхи улин исгэрнэ.
Салхины аясаар найгах нүцгэн мөчрийн дундах модны холтос, хатсан үндэс доор, газарт өмхрөн унасан үр жимсэн дотор, чулуу болон хатуу улаан шаврын ан цаваар үй түмэн шавж хорхойнууд хөлдөж үхсэн харагдана. Битүү бараан үүлсийг хүчтэй салхи тасчин хөөхөд тэнгэрт цайвалзах оддын гэгээ балар харанхуйг гийгүүлэх шиг болно. Шөнийн турш зэрлэг нохдын зүрх зүсэм гангинах, чонын сэтгэл гансрам улих дуу сонстоно. Махчин амьтдад бариулж байгаа буга, бөхөн, зэрлэг адууны өрөвдөлтэй дуу, бар арслангийн ууртай догшин архирах дуутай холилдон үе үе хадна. Түүдэг галын гэрэл дотор Уламрчууд газраар гэтэх уяхан амьтны сүүдэр, гэнэт харанхуйд очтон гялалзах нүдийг олж үзнэ.
Амьдрал улам бүр хахир хатуу болсоор байлаа. Өвөл ойртон ирж, газар дэлхий ногоон гоёлоо тайлж өвсөн идэштэн амьтан модны холтос хуулан, өвс ургамлын үндэс ухан байж арай гэж идэш тэжээлээ олж авдаг болсон цаг иржээ. Бусад амьтад модны мөчир доогуур өнхрөн унасан жимс эрж явах болов. Мэрэгч амьтад өвөлд бэлтгэн газрын гүнд орон байраа зэхэв. Харин махчин амьтад бэлчээрт юм уу, усанд орох гэж яваа амьтдыг отож агуй хад, ойн захад нуугдаж олзоо барина.
Өвөл ичдэг амьтдаас гадна хүнсний нөөцөө бэлтгэдэг бусад амьтдад бүр ч хэцүү болжээ. Хүйтэн болж эхлэхээр идэх юмны хэрэгцээ өсөж хүнс нь улам улам багасав.
Гэвч Нао Нам Гав гурав өлсөж зовсонгүй. Хүнд бэрх замыг туулж, хувь заяандаа учирсан сорилтыг даван туулсан тэдний мэдрэхүй, төрөлхийн зан авир нь улам хөгжжээ. Тэд газрын холоос харийн дайсан, хүнсний олзоо үнэрлэн мэдэж, салхи бороо, үер буюу бусад аюул ойртон айсуйг урьдчилан таана. Хөдөлгөөн бүр нь хүч бага зарсан, ончтой болсон байлаа. Тэд ганц хараад ухрах аюулгүй зам, хоргодох найдвартай газар, тулалдахад зохистой газрыг сонгон авч cypaв. Харийн нутагт явж байхдаа нүүдлийн шувуудын нисэх чигээр зүг чигээ итгэлтэй сонгон авна. Тойрч гapaxaac өөр аргагүй уул, ус, ой мод, нуур цөөрөм замд нь тохиолдож газрын баримжааг танихын аргагүй өөрчлөх намрын үер тааралдах боловч өдөр өнгөрөх тутам нутаг ypyyгaa улам дөхсөөр байлаа. Одоо бол хэдхэн өдрийн явах зам л үлджээ.
Тэд голын эргээс түрж гарсан намгийг тойроод гүвээрхэг тал газар гарч очив. Өндөр эгц гүвээн дээгүүр тэнгэрийн шаравтар хаяа ойрхон харагдана. Шар зотон өнгөт бараан үүлс одоохон газар дэлхийг битүү харанхуйлан бүрхэх нь үү гэж бодогдмоор аж.
Төрсөн отог, овогтоо хүрэх олон салаа зам дундаас Нао багадаа анчидтай хамт явж байсан газраа дор нь таньж, нэгэн тахиралдсан хадан хавцлыг сонгон авчээ. Энэ бол эгц хадан хясааны дундуур тахиралдан одсон нарийхан зөрөг бөгөөд зарим газар өргөн хөндий тааралдана.
Хавцлын төгсгөлд чулуурхаг тэгш тал газар байх ёстойг Нао сайн санаж байлаа. Энэ чулуун хонгилын гуравны хоёрыг адал явдалгүй туулж өнгөрөв.
Үд дундын алдад тэд дээш ёрдойсон хадан хясаагаар хүрээлэгдсэн хагас дугуй талбайд амрахаар зогсов. Гаар доороос хаа нэгтээ ёроолгүй ангалд усны бөглүүхэн хүнгэнэн буух чимээ сонстоно. Чулуун хананд хоёр том нүх онгойн харагдах нь гүний усанд идэгдэж тогтсон агуйд орох хаалга ажээ.
Нао үдийн хоол идээд нэг нүх уруу нь очиж агуйг сайтар ажиглан үзэв. Урьд нь дөт замаар тэгш тал уруу гарч очиж болох хадан хонгилыг Фаум анчдад зааж өгч байсныг санав. Гэвч анчид гэхээр тооны хувьд олон байдаг болохоор хадан хонгил дундуур явахад чулуу нурж, эгц ташуур үүссэн тул явахад бэрхшээлтэй байдаг байлаа. Харин одоо гурвуулхнаа болохоор тийм замаар явж болох учир Нао тэр хонгилыг эрж олохоор шийдэв.
Агуйд гүн орж, тэмтрэн явсаар нэг нарийхан хонгилд шургалж хэдэн зуун тохой газар яваад алсад бүдэгхэн гэгээ олж үзсэн нь гарах газар тэнд л байгаа бололтой ажээ. Эрлийн үр дүнд сэтгэл ханасан Нао дауулууд уруугаа буцав. Түүнийг угтан Нам яаран ирж явлаа.
Хавцалд том баавгай байна гэж тэр хэлэв.
Түүний хэлэх үгийг архирах сулхан дуу таслав. Нао гарах хаалга уруу ухасхийхдээ дайснаа отон хадны ард нуугдах Гавыг олж үзэв. Нао гадагш хурдан хараад айснаасаа доороо хөшиж орхив.
Уламрчуудын үдэлсэн газрын цаад талаас хоёр гайхалтай амьтад дөхөн ирж явлаа. Царс модны холтос шиг өтгөн үсээр хучигдсан нь энэ амьтныг хурц ирмэгтэй чулуу, өргөстэй бут, хүйтэн нойтныг ер тоохгүй болгожээ.
Түүний нэг нь бух гөрөөс шиг том биетэй, богинохон боловч уяхан шөрмөслөг савартай, хөвд хагаар хучигдсан бул чулууг санагдуулам товгор духтай эр баавгай ажээ. Аварга том аманд нь хүний толгой айвуухан багтчихаар бөгөөд ганц ангайгаад хамхихад л өөрийг нь самрын яс цөмж байгаа юм шиг бяцлахаар байлаа. Эвшийнх нь дух хавтгай, хоншоор нь арай бага, хайвганасан явдалтай ажээ.
— Тийм байна гэж Нао амандаа бувтнаад — Энэ бол агуйн баавгай үлэмж биет баавгай байна! гэлээ. Энэ үлэмж биет амьтан нэг ч амьд амьтнаас үл айдаг, ер нь бусадтай нэлээд эв эетэй явдгийг тэр сайн мэдэх билээ. Хэрвээ тэд уурлах юм уу, хэдийгээр ихэвчлэн мах идэхгүй өвс ургамлаар амтархан хооллох боловч өлсөөд ирэхээрээ бүр аюултай болдог ажээ. Хоёр баавгай догшноор архирч улам ойртон ирлээ.
Шармаахай амаа ангайн ууртай нь аргагүй толгойгоо сэгсэрнэ.
— Шархадсан баавгай байна! гэж Нао шивнэв.
Энэ аварга амьтны ширэлдсэн үснээс цус нарийхнаар годгодон урсана. «Хүний гарт шархадсан байж болох юм» гэж ухаангүй айсан Нао бодлоо. Тийм бол энэ амьтан уураа өөрсдөд нь хонзогнон гаргаж болох юм. Агуйн баавгай онцгой шаргуу зантайг Нао мэднэ. Тэд нэг л олз мөрдөх юм бол санасандаа хүрэхээс нааш буцдаггүй ажээ. Агуйн баавгайн зузаан арьс, өтгөн үсийг бороохой байтугай хануур жад ч нэвтэлж чадахгүй. Тэр махир хумстай савраараа ганц цохиод л хүний гэдсийг хүү татаж, урд савартаа бяц атган, хүчирхэг амандаа ганц хийгээд л зүйл дуусгана.
— Энэ хоёр хаанаас ирэв ээ? гэж Нао асуухад:
— Эр баавгай баруун араас бууж ирсан. Харин охин нь тэр модны цаанаас гарч ирсэн гээд агуйн зүүн талын хадан дээр ургасан хэдэн нарсыг заан Гав хариуллаа.
Тохиолдлоор юм уу, эсвэл зөн билгээрээ ч юм уу, юутай ч гэсэн хоёр баавгай хавцал уруу орох газрыг хаагаад авав. Шармаахайн сэтгэл дэврэн архирч, эвши нь сэтгэл тавгүй байдлаар Уламрчуудыг ууртай харах нь хүний цусанд шушсан нь илт байлаа. Тэд олз нь хаашаа ч зайлж чадахгүй гэдгийг магадлан удаан сэтгэж хүмүүс уруу довтлохгүй байсаар байв. Тэгснээ хоншоороороо агаар хүчтэй сорон чулууны ард нуугдаж байгаа Уламрчуудад хүрэхэд ямар зайтай байгааг мэдэх гэж оролдов.
Нам Гав хоёрыг «Бушуухан ухар» гэж Нао яаран шивнэх энэ агшинд баавгайнууд дайралтад оров. Уламр гурван эр аль хэдийн агуйн гүн уруу оччихсон байлаа. Хурц ирмэгтэй чулуу асгарсан газар доорх мурий тахир хонгилоор залуу дайчид байдаг чадлаараа хурдлан гүйв.
Хоёр баавгай агуйд орсноо хоосон байхыг үзчихээд хэсэг саатан зогсож Уламрчуудын мөрийг эрж эхлэв. Тэд газар доорх хонгилоор үл итгэсэн болгоомжтой байдлаар урагш алхан байн байн зогсоно. Энэ аварга амьтан хүн, араатан, алинаас нь ч ер айхгүй боловч удаан жилийн туршлагаараа үл ухан ойлгогдох бүхнээс эмээн болгоомжилдог болжээ. Тэдний харанхуй бүдүүлэг боловч харсан юмаа мартаж үзээгүй ой ухаанд уулын ташлангаас нижигнэн өнхрөх аварга том чулуу, газар дэлхий хөл доор нь хагарч ан цав гарах, гүн харанхуй ан хавцал, уулын уруй, цасан нуранги зэрэг тохиолдож байсан бүхэн нь бат хадгалагдан үлджээ. Арслан заан, бар зэрэг хүчтэнүүд тэдэнд хэзээ ч халдаж үзээгүй атал байгалийн гамшигт тэр сүр хүчин энэ үлэмж биетнийг дайсагнаж байсан нь нэг бус удаа билээ. Нэгэн удаа газар хөдлөх үеэр буусан цасан уруй болон шороо чулуунд дарагдсан баавгайнууд амь алдах дөхсөнөө нэхэн санав. Бас зузаан арьс, өтгөн үстэй ч гэсэн өндөр дээрээс унаж ирэн айхтар шархдуулсан хурц ирмэгтэй чулууг, цөн түрэх үед усанд живж үхэх шахсанаа бас бодлоо.
Өнөө өглөө амьдралд нь анх удаа амьд амьтан тэдний зүг довтолжээ. Тэд гагцхүү гүрвэл могой л хүрч болох босоо хадны орой дээр зогсож байлаа. Агуйн баавгайг үзчихээд тэр хоёр хөлт амьтан дайчин уриа хашхиран хануур жад шиджээ. Нэг жад эр баавгайн хааг сүлбэн оров. Өвдөж уурласнаас, хорсол занал нь буцалсан энэ үлэмж биетэн хад уруу үсэрч очин эгц өөд авирахыг завдсан боловч энэ талаас нь гарч болохгүй нь гэдгийг дорхноо ойлгомогцоо эвшиэ дагуулан тойроод давхин явдал дундаа хануур жадыг сугалан авч үнэрлэн үзэв.
Тэр үнэр түүний харанхуй бүдүүлэг ой ухаанд нэгэн бүүр түүр дуртгалыг сэргээх нь тэр. Одоо хүртэл хүнтэй xoвоp таарч явжээ. Хүний дүр төрх нь чоно буюу, чононцрыг бодоход сонирхол гайхлыг нь тийм ч их татаагүй билээ. Хүн гэгч өөрт нь хэзээд зам тавьж өгдөг болохоор хүч чадал, ов мэхийнх нь талаар мэдэх юм үгүй байлаа. Иймд өглөөний энэ гэнэтийн довтолгоо түүнийг цочирдуулсан аж.
Дасаж сурсан амьдралыг нь бусниулсан үл мэдэх шинэ юм гарч ирэв. Аливаа үл мэдэх шинэ юм гэгч ямарваа амьтныг ч айлган сүрдүүлдэг болохоор өөртөө итгэсэн үлэмж хүчтэн агуйн баавгайг ч бас айлгажээ.
Ийгээд хоёр баавгай чулуу, зөрөг, ташлуур бүрийг үнэрлэн гүвээн дундуур өдөржин тэнэсэн аж. Орой тийшээ баавгайнууд эрэлдээ нэлээд ядарчээ. Энэ үед хэрвээ галаар төөнөх мэт халуу оргих шархгүй байсан сан бол өглөөний тэр явдлыг аль хэдийн мартах байсан биз ээ.
Шарх нь үе үе хорсан өвдөж ой тойнд нь хадны орой дээр зогсоод хануур жадаа далайж байсан гурван хачин амьтны тухай дуртгал л дахин сэргэж ирнэ. Энэ үед тэр зогсон ууртай архирч шархнаасаа гоожих цусаа долооно. Гэвч удалгүй шарх нь гайгүй болж өдий үед олдоход бэрх болсон идэшнийхээ тухай бодож эхэлжээ.
Гэтэл гэнэт дахиад л хүний үнэр үнэртэх нь тэр. Тэгээд тэр шармаахай ийм хоёр аварга амьтан нэг доороос хоол эрнэ гэдэг хэцүү болохоор зайдуухан явсан эвшээ дууджээ.
Эцсийн эцэст зүрх зоригтой дайснаа олж үзчихээд тэдний зүг хамтран дайрлаа. Уламрчууд газар доорх хонгилоор чимээгүйхэн гүйхдээ эхлээд зүрхнийхээ хүчтэй цохилтоос өөр юм сонссонгүй. Төдөлгүй ард нь хүнд хөлийн чимээ, хүчтэй амьсгаа сонстон баавгайнууд гүйцэн ирэх нь тэр.
Хоншоороороо газар үнэрлэн зогсоо зайгүй хөөх баавгай гэгч дөрвөн хөлөөрөө тэнцвэр сайтай явдаг болохоор харанхуй хонгилоор Уламрчуудаас дутахгүй аж. Гэтэл Уламрчууд агшин тутам чулуунд бүдрэн ханан мөргөцөг мөргөж, хөлөө газрын хонхор цонхорт оруулчхаад бүдрэн унах зэргээр тун удаан явж байлаа. Бас тэгээд барьсан зэвсэг, Наогийн хэзээ ч гараасаа салгахыг үл хүсэх галтай хорго, хоол хүнсний нөөц нь хүртэл хурдан явахад тээр саад болно.
Хоргонд улалзах бяцхан гал нь дөл гэх юмгүй бөгөөд улаавтар туяа нь өндөрт замхарч хонгилын хананд үл мэдэг тусна. Гэвч энэ бүдэгхэн гэрэл мөрдөн хөөж яваа хоёр баавгайд өөрсдийн зүг чигийг зааж өгч байлаа.
— Хурдал хурдал гэж Нао хашхирав. Тэртээ тэргүй Нам Гав хоёр байдаг чадлаараа гүйх боловч баавгайнууд хойноос нь гүйцэх шахжээ. Алхам тутамд тэдний амьсгалах хүнд дуу улам бүр ойр сонстох болов. Хүмүүст дөтлөх тусам тэдний уур хилэн улам оволзох аж. Тэгээд үе үе догшин архирна. Тэр дуу хаданд цуурайлж Нао үлэмж биетэн энэ амьтны бахь шиг савар, аймшигтай эрүү, үхэл авчрах хүчийг нь өөртөө улам тодхон төсөөлөх болов.
Төдөлгүй баавгайнууд Уламрчуудыг өсгий даран хүрч ирэв. Наогийн хөл доорх газар доргиж хэдхэн агшны дараа баавгай нүсэр хүнд биеэрээ араас нь даран унах нь ойлгомжтой болов.
Ирвэсийн хүү үхэлтэй нүүр тулан уулзах нь дээр гэж бодоод огцом эргэж галтай хоргоо баавгайн нүүрэн дээр угтуулан барив. Тэгтэл үлэмж биет тэр шармаахай ****** гадас шиг доороо зогссон нь гэнэтийн энэ явдалд сандарч балмагдсаных ажээ.
Тэр шармаахай улалзах төдий бяцхан дөлийг гөлрөн ширтэж богинохон бахим хөл дээрээ ганхан зогссоноо эвшиэ бөглүүхэн дуугаар дуудав. Гэвч эвшиэ хүрч ирэхээс өмнө уур хилэн нь дахин улам хүчтэй оволзон бадарч Уламрчууд уруу дайран орлоо.
Нао арагш ухран галтай хоргоороо хоншоор дундуур нь байдаг хүчээрээ ширвэн цохисонд Гал бутран унаж байвгайн зовхийг түлчхэв. Цочирдон самдарсан тэр шармаахай өвдөж хорссоноос архиран орилж савраараа хоншоороо үрж эхлэв. Энэ үеэр Нао хэдэн алхам ухарч амжжээ.
Газар доорх хонгилын үзүүрт бүдэгхэн зурвас гэгээ үзэгдэв. Уламрчууд одоо хөл доорх газраа үзэхтэй болж юманд торж тээглэхгүй итгэлтэйгээр урагш хурдлан гүйлээ. Гэсэн ч баавгайнууд араас нь хурдаа хоёр дахин нэмэв. Урагшлах тусам улам гэрэлтэй болж, Haо задгай газарт гарвал аюул багасах нь байтугай xapин ч бүр ихсэх нь гэж бодохоор айдас төрнө.
Баавгай дахиад л хэдхэн алхмын зайтай хүрээд ирэв. Нүдийг нь хорсгох тэр шаналгаа болгоомжлон сэрэмжлэхийг нь умартуулан улам гааруулжээ. Уур хилэнг нь одоо юу ч тогтоож чадахгүй болсныг Нао бөглүүхэн тасалданги архирах дуу, хүнд амьсгалах чимээнээс нь мэдэрч байлаа.
Нао дахиад л эргэж тулалдахаар зэхтэл, өмнө нь гүйж явсан Нам гэнэт дуудан хашхирав. Нао толгой өргөн өмнө нь газар доорх хонгилыг битүү хаасан том хад байхыг олж үзэв. Тэр хад голдоо жижигхэн нүхтэй аж. Нам тэр нүхээр аль хэдийн шурган гарчихсан Гав одоо шургаж буй харагдана
Нао толгой сунган мөрөө хавчиж тэр нарийхан нүхээр шурган орох тэр мөчид баавгайн ангайсан том ам ердөө л гуравхан алхамд тулж ирсэн байлаа.
Баавгай гүйдэл дундаа тэр хад уруу харайн очиж шургах гэсэн боловч маш нарийхан тул зөвхөн хоншоор нь багтах төдий ажээ. Аюултай соёогоо ярзайлган, амаа ангайж ууртай архиравч тэр хадыг баавгай хэзээ ч эвдлэн гарч ирж чадахгүй гэдэг нь ойлгомжтой болсон тул Нао айхаа бүр болив.
Ер нь тэр том хадыг зуун арслан заан ч дайраад байрнаас нь хөдөлгөхөөргүй ажээ. Иймээс тэр хад юу үнэн бэ, үхэл үнэн гэдэг шиг баавгайг үнэнхүү баттай торгоох ажээ.
Ирвэсийн хүү хөхрөн шоолж:
— Одоо Нао агуйн баавгайгаас ч хүчтэй болсон. Надад сүх, бороохой, хануур жад байна. Баавгайг одоо юугаар ч цохин алж чадна. Харин баавгай чи яаж ч чадахгүй гэлээ.
Тэгээд тэр бороохойгоо далайв. Гэвч баавгай саяхан амссан гашуун явдлаа санан Наогийн бороохой буухаас өмнө хоншоороо шалавхан татан авч амжжээ. Тэгээд арагш ухарч хадны ард нуугдав. Уур хилэн нь урьдын адил буцална.
Хамар нь сарталзан, бөөр нь түхэлзэж, судас нь лугшина. Гэвч энэ амьтан coxop солиоролд автсангүй. Нэгэн гайхалтай аргаар биед нь зовуур оруулсан хоёр хөлтэй амьтнаас хоёр удаа авсан сургамжаа санав. Тэгээд хүч чадлаараа одоохон өшөөгөө авна гэж бодсон баавгай тэднийг үзэн ядах сэтгэл өвөрлөн үлдэж, одоо, хүн гэгч аюултай дайсан болохыг мэдэж түүнийг ганцхан хар хүчээр дийлэхгүй басхүү арга заль хэрэгтэй юм гэдгийг ойлгож авчээ.
Эм баавгай урьдын адил ард нь ууртай архирна.
Тэгээд чиг хоёр хөлтэй амьтнаас эр баавгайн адил сургамж аваагүй болохоор түүний адил шаналаагүй ажээ.
Гэвч эр баавгайн архирах дуу түүнийг болгоомжлон сэрэмжлэхэд хүргэж, өмнөө байгалийн ямар нэг занга тулгарсныг ойлгож мөн арагшаа ухарчээ. Гэхдээ хадны цаана нуугдах өрөвдмөөр амьтдаас аюул үүснэ гэдгийг таамаглаж ер чадаа болов уу даа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.10.14 6:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6368
Ophiophagus Hannah wrote:
Горилл

Өө, анзаараагүй юм байна. Ямар сонин сармагчин шиг хүмүүс вэ гэж бодлоо шд.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.10.14 9:07 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 869
Ах дүү 3тай үзэх нь дээ дуусаж ч байгаа юм байна.Баярлалаа Коогий

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.10.14 9:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
croft wrote:
Ophiophagus Hannah wrote:
Горилл

Өө, анзаараагүй юм байна. Ямар сонин сармагчин шиг хүмүүс вэ гэж бодлоо шд.

Чин Хай гэдгийн шавь веганчууд :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.11.14 12:36 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6368
Есдүгээр бүлэг
ХАДАН ЦОХИО


Нао жадаа бэлэн барьсаар баавгайг эргэж ирэхийг харуулдав. Ууртай догшин тэр амьтнаас хариугаа авахыг тэсгэлгүй хүлээх ажээ. Гэвч эр баавгай урьдын адил хадны цаана нуугдсаар, эм баавгай дөхөж ирэхгүй байгаа болохоор уур хилэн нь төдөлгүй намдав. Удахгүй орой болох нь, бас тэгээд тал газар хүртэл зайтай байна гэж бодоод баавгайг хашрааж чадаагүйдээ халаглан, гарах үүд уруу чиглэв.
Газар доорх хонгил өргөсөн, урагшлах тусам улам гэгээтэй болно. Уламрчууд явсаар цэнгэгхэн агаарт гарч ирээд тэнгэрт нүүдэллэх намрын үүлс, барзгар хад чулуу, хонхор цонхор бүхий уудам эгц ташлуур, нүд алдам цэлийсэн тал газрыг тэсгэлгүй баярласан дуугаар угтав. Нүднийх нь өмнө төрсөн нутаг нь цэлийнэ. Хар бага наснаасаа энэ нутгийн ой мод, бут сөөг уулын дэвсэг бүрийг андахгүй мэддэг болж гол мөрний гармаар хэчнээн ч удаа сэлэн гаталж, шавар намгийг нь тойрон явж, дээрээс өнгийх хадан доор нь хэчнээн ч удаа хоноглож явсан билээ дээ. Уламрчуудын их аяны өмнө цуглардаг том намгийн эрэг хүрэхэд ердөө л хоёр өдрийн газар үлджээ. Отог овгийнхон нь энэ газрыг Уламрчуудын уугуул нутаг хэмээн үе дамжуулан нэрлэж иржээ.
Нам хүүхэд шиг инээмсэглэнэ. Гав баярлан гараа урагш сунгана.
Сэтгэл нь хөдөлж энэ газар нутагтай холбоотой өнийн олон үйл явдал дотор нь урган ирсэн Нао:
— Одоохон бид отог овогтоо очно! гэж сонстдох төдий шивгэнэв.
Залуу дайчид төрөлх буудал нь тун ойртсоныг бие сэтгэлээрээ мэдэрч байлаа. Намрын ганган гоёлоо өмссөн мод, голын намуун урсгал, тэнгэрт ихэмсгээр нүүдэллэх үүл, ер хаа сайгүй танил байдал нүднийх нь өмнө жирэлзэн өнгөрнө. Алхам тутамд аюул отон байсан зүүн өмнө зүгээс эндхийн газрын байдал нь өөр юм шиг санагдаж байлаа.
Амссан гачаал зовлон нь агшин зуур мартагдаж отог овгийнхонтойгоо мөдхөн уулзах баяр залуу Уламрчуудын сэтгэлийг эзэмдэв.
Овгийн ахлагч Фаумын хүнд гарын амт битгий хэл, ах зах хүмүүсээс хатуу ширүүн, заримдаа бүр харгис гэж хэлж болохоор юм олонтаа амсаж байсан Нам Гав хоёр одоо бол тэр тухай санах ч үгүй өөрсдийгөө хэмжээлшгүй жаргалтайд тооцно. Тэгээд элдвийн саад бэрхшээл даван туулж одоо хэр хадгалан яваа галынхаа улаан дөлийг бахдуун харна.
Харин Нао баавгайтай тулалдахдаа хоргоо алдсандаа гашуудан харамсаж сэтгэл нь түгшсэн билээ. Гэвч Уламр овогтоо гал агуулсан гайхалтай чулуу бэлэг болгож авчирч байгаа болохоор дуртай цагтаа овгийнхныгоо гал гаргадаг болгож сургах нь мэдээж билээ. Гэвч тэр дагуулуудынхаа нэгэн адил Кзамчуудаас амь өрсөн олзолж авсан галаас одоо хэр хадгалан яваа өчүүхэн хэсгээ ч аваачиж өгөх сөн гэж бодох ажээ.

***

Тэгш тал уруу гарах зам бэрхтэй ажээ. Намар цагийн борооны усанд газрын хөрс идэгдэн энд тэндгүй хонхор, хотгор үүсжээ. Уламрчууд саяын орсон аадар бороонд норсон эгц бэлээр болгоомжтой уруудан сүх, жадаа тулсаар буув. Тэгсээр сүүлчийнх нь саад ард хоцорч тэд уулын бэлээс үргэлжлэх тэгш тал уруу гарч очив. Одоо тэдний өмнө хэзээний танил тэгшхэн зам зурайна.
Залуу дайчид эргэн тойронд юу байгааг ч үл анзааран, алхам тутамд нь отож байдаг аюулыг ч умартаж баяр баясгалан, итгэл найдвараар дүүрэн урагш тэмүүлэв. Тэд харуй бүрий болтол явжээ. Нао шөнө хоноглож болох голын тохой эрэв. Үүлэн хөшиг цэлмэг тэнгэрийг хааж цагаан гэгээ тасрав. Гагцхүү өрнө зүгт оройн шингэх нарны сүүлчийн улаан туяа татсаар байна. Чононуудын гунигтай улих, зэрлэг нохдын гаслан гангинах дуу тал бүрээс нь сонстоно. Тэд ийш тийшээ гэтэн гүйлдэж ойн захад юм уу, бут ширэнгэнд сүрэглэн цугларна.
3алуу дайчид чоно тийм олноор сүрэглэн явахыг нь үзээгүй тул гайхаж байв. Ямар нэгэн өвсөн тэжээлт амьтад л тэднийг ан гөрөөс элбэг энэ тал газар хүрч ирэхэд хүргэсэн бололтой аж. Тэгээд л одоо анд гарах гэж бужигнаж байгаа аж. Тэдний гунигтай улих дуу, тэсэж, ядан тэнүүчлэх байдал нь өлсгөлөн тун тарчлаан зовоож байгааг илтгэнэ.
Энэ чононууд тун олуулаа тул аюултай гэдгийг мэдэх Нао дагуулуудаа яаруулж эхлэв. Уламрчууд алхаагаа хурдасгасан хэдий ч чоно, ноход мөн л дагасаар бие биеэ ноцон архиралдаж, мөрөөр нь даган гүйлдэнэ. Эцсийн эцэст энэ махчин амьтдын хоёр сүрэг нэгдэж баруун талд нь чононууд, зүүн талд нь ноход сүрэглэн гүйх болов. Чоно нь том биетэй шөрмөслөг хэдий ч ноход нь тэднийг тоогоороо давамгайлах аж. Улам харанхуй болох тусам гялалзан харагдах нүд нь олшров.
Нао Нам, Гав гурав нэг газраас нөгөө газар шилжих галт хорхой мэт олон ногоон гал тал бүрд нь гэрэлтэхийг үзэж байлаа. Залуу дайчид мөрдөгчдийнхөө ууртай гаслах, улих дуунд хариу болгож дайчин уриагаа сунжруулан хашхирахад алсаас гэрэлтэх ногоон гэрлүүд харанхуйд дорхноо л холдоод явчихна. Эхлээд тэд жад шидэх зайд явж байснаа харанхуй болох тусам улам ойртов. Одоо бүр зөөлхөн шир шир хийн гүйлдэх хөлийн чимээг Уламрчууд сойсох болов. Ноход нь чоныг бодоход овжин тул зарим нь тэднийг холуур тойрон урьд нь гарч явна.
Энэ үед өөрсдөөс нь өрсөх гэж бодсон чононууд сэтгэл зүсэм ульсаар ноход уруу хурдалж, хоёр сүргийн хооронд одоохон тулаан эхлэх нь үү гэлтэй болов. Hoход нь эгнээгээ улам хумьж тооны хувьд давуу гэдгээ сайн ойлгож, шаргуу эсэргүүцэл үзүүлэхээр бэлтгэв. Энэ үед чононууд гэдсэн дотроос нь мэрэх өлсгөлөндөө тарчилж тэсгэл алдан байв. Үдшийн бүрийд хоёр сүрэг өөд өөдөөсөө ууртай архиралдан зогсох нь харагдана.
Гэвч урцалдаан болсонгүй. Хамгийн өлсгөлөн бололтой хэдэн ноход хүмүүсийн араас дагаж эхлэв. Бусад нь ч мөн дагаж гарлаа.
Мөрдөлт дахин үргэлжлэв. Энэхүү шаргуу мөрдөлт эцсийн эцэст Уламрчуудын сэтгэлийг үнэнхүү зовоож эхэлжээ. Шөнийн харанхуйд тийм тооны хүчтэй дайсантай нүүр тулан учирна гэдэг үхэл авчрах аюул байлаа.
Зүүн гар талд явсан Гавыг хэсэг ноход гүйцэн түрүүлж явснаа азарган чонын дайтай нэг нь гэнэт зогсон соёогоо ярзайлган дайрахад нь Гав уурсан жадаа шидэв. Жад тэр нохойн хааг сүлбэн ороход гомдолтойёо гангинан гасалж дороо эргэлдэв. Ингэхэд нь Гав бороохойгоороо нам цохин зүйл дуусгахад үхлийн дуугаар нь бусад нь гүйн ирцгээв. Тэд эв нэгдлийн хувьд чононоос илүү бөгөөд хэрвээ хэн нэгэнд нь аюул заналхийлбэл сүргээрээ ямар ч том махчин амьтны эсрэг дайрах үе тааралддаг ажээ. Харин чиг ноход Уламрчууд уруу сүргээрээ дайрахаас болгоомжлох агшинд тэднийг сүрдүүлэх гэж Нао, Нам Гав хоёрт ойртон ирэхийг тушаав. Архиралдан хэрэлдэх сүрэг нохойн өмнө гурвуулаа мөр зэрэгцэн зогсоход ийм гэнэтийн явдалд тэвдсэн нохойнууд бөөгнөрөн овооролдов.
Тэдний хэн нэг нь л дайрах юм бол бусад нь мөн тэгнэ гэдгийг Нао сайн мэдэж байлаа. Тэгвэл энэ талд Уламрчуудын яс нь л цайран үлдэх биз ээ. Гэнэт Нао хануур жадаа огцомхноор шидтэл ойрхон зогсож байгаа нохой цээжээрээ нэвт сүлбүүлэн газарт унахад нь Ирвэсийн хүү хойд хөлнөөс нь шалавхан шүүрэн авч баруун гараас нь ойртон ирсэн чонын сүрэг уруу ширвэн шидчихэв.
Шинэхэн цусны үнэр өлсгөлөн чононуудын хамрыг нэвт цоргин тийм хямдхан олдсон олзоо агшин зуур тасар татан иджээ. Энэ агшинд нохойнууд хүмүүсийн тухай умартаж уурсан архиралдсаар чононууд уруу дайрлаа.

***

Тулалдаан юугаар төгсөхийг хүлээлгүй Уламрчууд хар хурдаараа ухасхийв. Өмнө нь цайвалзах өтгөн манан гол ойртсоныг илтгэх бөгөөд зурвас гэгээнд усны мандал гялалзахыг олж үзэв.
Харанхуйд зүг чигээ олох гэж Нао хоёр гурван удаа зогссоноо яг голын эрэгт сүүдийх нэг бараан юмыг олж хараад тийшээ заан:
— Одоо бид гурвын чоно нохдоос айдаг өнгөрлөө гэв.
Энэ нь тэгш дөрвөн талт шиг хэлбэр бүхий боржин чулуун цохио байлаа. Өндөр нь хүнээс бараг тав дахин их аж. Хадан цохион дээр зөвхөн ганцхан талаас нь гарах замтай байлаа. Ийм цохио байдгийг Нао дээр үеэс мэддэг байжээ. Нао дээр нь гарахаар яаран авирав.
Араас нь Нам Гав хоёр даган авирч төдөлгүй гурвуулаа гучин хүн айвуухан багтах орой дээр нь гарч ирэв. Шөнийн харанхуйд чоно, ноход ууртайяа архиралдан тулалдсаар. Эргэн тойрон алсад ууртайгаар улих, архирах мөн гомдолтойёо гаслан гангинах дуу хадна.
Аюулаас мултарч баярласан Уламрчууд хөнгөнөөр санаа алдав.
Нарсны хуурай мөчир шад пад хийн асаж галын улаан дөл агаарт бүжиглэн, улбар ягаан утаа дээш олгойдож, гэрэл нь шөнийн анир чимээгүй уснаа тусна. Хадан цохионы хоёр талаар эргийн элсэрхэг зурвас үргэлжилж хэдхээн арван тохой газрын цаана улиангар нүргэс, хулсан шугуй эхэлжээ. Нэг ч амьд амьтан хадан цохио уруу мэдэгдэлгүй ойртон ирэх аргагүй аж.
Шөнинн амьтад галаас зугтаи нуугдахад, зарим нь бүр ч гэрэлд татагдан тэмүүлэх ажээ. Том улнасны opoй дээрээс хоёр ууль гунигтай хашхиран нисэв. Түүдэт тойрон сарьсан багваахан үй түмээрээ нисэлдэнэ.
Хар тодлын сүрэг голын цаад эрэг уруу хурдлан галуу шувуу айж гэрэлтэй газрыг орхин харанхуй уруу тэмцэн одов. Загас сүргээрээ дээш хөвөн гарч ирээд гэрэлд айвуухан эргэлдэнэ. Уурхиран тургих бүдүүн гэдэст гахай, дэргэдүүр нь өнгөрөх том эвэрт хандгай, буурал модны мөчир дунд нуугдах сортгор чихт цог шиг гялалзсан нүдтэй шилүүс тэргүүтэн түүдгийн час улаан гэрэлд тодхон харагдана.
Галын дулаан илчинд Уламрчууд шарсан махаа сэтгэл өег тайвуухнаар дуугүйхэн идэцгээв. Гөрсөн буудлынхаа хаяанд иржээ. Их намгийн эрэг хүрэхэд өдрийн газар л үлдсэн аж. Нам Гав хоёр отог овгийнхонтойгоо хэрхэн уулзах тухайгаа бодно. Холын их аянд эр зориг, тэвчээр хатуужил гаргасан залуусыг Уламрчууд үнэлэн үзэж одоо тэднийг нас биед хүрсэн эр хүн болжээ гэх болно.
Харин Нао, Гаммла болон Фаумын тухай, одоо өөрөө Фаумын туслах, овгийн хоёр дахь удирдагч болох тухайгаа бодож байлаа. Туйлын баяртай суугаа ирээдүйдээ итгэл төгс тэд удаан хугацаанд аюулд өртөн явснаа ч мартаж бодол санаа нь зөвхөн алс хэтдээ чиглэжээ.
Өөрсдийг нь хүрээлсэн ертөнц өргөн уудам шинэ залуу, тэд өөрсдөө ч нас залуу, хүч чадал сайтай ажээ. Ийм болохоор өөрсдийгөө мөнх юм гэж санаж одоо тэдэнд зэрлэг араатан, өлсгөлөн зовлон, хүйтэн нойтон, байгаль дэлхийн дайсагнасан догшин хүч ч аюултай санагдахаа болив...
Шөнийн нам гүмийг аянга нүргэлэх адил архирах дуун цочооход зэрлэг гахайнууд шугуй уруу шурган алга болж, хандгай хүнд эврээ нуруундаа наан хуй салхи шиг хурдлан одов. Ийнхүү шөнийн харанхуйд нуугдаж байгаа олон зуун амьтад цочин айж сүрдэхэд улиасны ширэнгэний захад аварга том хар юм гарч ирэв. Энэ бол агуйн арслан ажээ. Тэр аварга амьтан эрэг даган аль болохоор чимээгүйхэн гэтэх боловч амьд амьтан бүхэн аль хэдийн зугтаж зайлсан байлаа.
Ийнхүү одоо тэр амьтан энэ харанхуйд гав ганцаараа үлдсэн ажээ. Тэр агуйн арслан тал тал тийшээ сэтгэл тавгүй байдлаар хараачилна. Олз болох ёстой амьтдынхаа авхаалжтай шалмаг, үнэрлэх чадвар сайн, хэчнээн болгоомжтой болохыг тэр сайн мэдэх билээ. Өөрийнх нь хань хамсаатнууд мөхөж бараг дууссан билээ. Энэ хязгаар нутагт өмнө зүгийг бодвол хүйтэн зэрлэг ан амьтад ховор тааралдах ажээ. Ийм болохоор өдөр ирэх туслм хоол олно гэдэг улам бэрхтэй болж энэ аварга амьтныг тэсэхүйеэ бэрх өлсгөлөн өдөр шөнөгүй тарчлаан зовооно.
Арслан яагаад ч гарч ирж чадахгүй өндөр цохион дээр байгаа хэдий ч Нао айж дагжин чичрэв. Тэгээд түүдэг гал уруугаа гишүү шидээд, бороохойгоо авав. Нам Гав хоёр ч мөн тулалдаанд бэлтгэжээ. Тэд арсланд үзэгдэхгүй гэж хад уруу улам наалдана.
Агуйн арслан зогссоноо хадан цохионы орой дээр сүүмгэнэх гэрлийг гайхан хараад энэ нь ерийн нэг гэрэл биш гэдгийг мэдэв. Өлсгөлөн, ган гачгаас болж зугтан гарсан тэр нутагт нь хүмүүс гал түлж, аянга буун дулаан орны ойт хээрийг галдан шатаадаг галын тэр төрх байдал тархинд нь муухан төсөөлөгдөв.
Арслан утааны сулхан үнэрийг авч бас шарсан махны үнэр үнэрлэв. Хүний үнэр бүр үгүй ажээ.
Хүний үнэр газарт хүрэлгүй агаарт уусан арилж түүнийг хөнгөн салхи голын зүг хөөн аваачих ажээ. Бөөн бөөн оч үсэргэн тэнгэрт тулан босох эсвэл хар утаа болон газарт буух улаан дөлний хачин жигтэй бүжиглэхийг тэр махчин үзэж байлаа. Энэхүү галын омголон бүжиг олзны төлөө дайсантай халз тулж ялах тухай нэгийг ч үл өгүүлэх тул арслан урам хугаран сунигламагцаа том амаа ангайлган битүүхэн гомдолтойгоор архираад олз эрэхээр харанхуй уруу алгуур холдон одов.
— Бид ямар ч амьтнаас айхгүй хэмээн араас нь Нао өдсөн дуугаар хөхрөн хашхирчээ.

***

Энэ үед Нам гол уруу нуруугаа харуулан голын цаана эрэг дэх улиангар дунд сүүдэгнэх нэг юмыг харж байснаа гэнэт цочин гараа урагш сунгаж:
— Ирвэсийн хүү, тэнд хүмүүс явж байна! гэлээ.
Наогийн бие зарсхийв. Тэгээд шөнийн харанхуй уруу хүчлэн харахад Гав ч бас дагаж харав. Гэвч голын эрэг урьдын адил эзгүй хоосон байх ажээ. Гагцхүү усны шоржигнох, өвсний сэрчигнэх чимээ сонстоно.
— Нам, чи андуураагүй биз! гэж Нао асуув. Залуу эр итгэлтэйгээр:
— Яалаа гэж, би андуурах юм бэ! Тэр улиангарын дунд хоёр хүний бараа харагдсан гэлээ. Нао дахиад эргэлзсэнгүй. Зүрх нь айснаас ч юм уу, эсвэл баярын совин татсанаас ч юм уу булгилан цохилно.
— Бид Уламрчуудын нутагт аль хэдийн орж ирсэн шүү дээ гэж тэр аяархан хэлээд, — Фаумын явуулсан анчид юм уу, туршуулуудыг олж үзээ биз дээ гээд хөл дээрээ үсрэн босож хадан цохион дээр нуруу цэхлэн зогслоо.
Дайсан ч бай, нөхөд нь ч бай ер нь хэн ч байсан тэд хадан цохионы оройд түүдэг асаж байгааг сайн ойлгож байгаа. Ийм болохоор хадны сүүдэрт нуугдаад яах билээ дээ?
— Ирвэсийн хүү Нао би байна. Уламрчуудад би гал байлдан олж ирлээ! Фаумын элч байвал гараад ир! гэх тодхон дуу шөнийн нам гүмийг цочоов. Гэвч шөнийн харанхуй урьдын адил таг чиг. Тэр ч байтугай салхи намдан, махчин амьтдын архирах дуу сонстохоо больжээ.
Гагцхүү шөнийн энэ нам гүмд Гал тас нясхийн, голын усны тасралтгүй урсах чимээ дуулдана.
— Фаүмын элч байвал гараад ир? хэмээн Нао давтаад хэлж, — Нао, Нам, Гав гурвыг хараад таньж ав! Түүдгийн дэргэд ирэхийг урьж байна! гэв.
Тэд гурвуулаа дүрэлзэн асах түүдгийн өмнө зогсох бөгөөд улаан туяанд тодхон үзэгдэх ажээ. Нао Уламрчуудын дайчин уриаг хашхирав. Хэн ч хариу дуугарсангүй нам гүм ажээ. Муу ёрын совин татахыг мэдэрч Нао бас жаахан хүлээв.
Тэгээд:
— Тэд дайснууд байна! гэж бөглүүхэн дуугаар хэлэхэд нь Нам Гав хоёр ч мөн тэгж таажээ. Тэднийг саяхан эзэмдэж байсан баяр баясгалан нь утаа мэт замхран алга болов. Бүх муу юм ард нь бас л хоцроогүй ажээ.
Төрсөн буудлынхаа бүр хаяанд нь ирчхээд байхад ийм эвгүй юм учирна гэдэг бүр ч аймшигтай юм шиг санагдав. Энэ нь хамгийн хортой дайсан болох хүмүүсээс үүдэх аюулаас ч бүр илүү юм шиг санагдаад явчихжээ.
Их намгийн зэргэлдээ орших энэ газарт зөвхөн өөрийн ураг төрлийн хүнийг л таарна гэж Нао бодож байлаа. Гэтэл энд харь овгийн хүмүүс хаанаас ирдэг байна вэ? Тэднийг ээгүй хойгуур Фаумыг ялсан тэр хүмүүс дахин Уламрчууд уруу довтлоо юу? Төрсөн овгийг нь устган газрын хөрснөөс арчлаа гэж үү?
Ингээд Нао Гаммлаг алагдсан юм уу, олзлогдсон байдлаар төсөөлөн бодов. Ийнхүү шүдээ тас зуун голын цаад эрэг уруу хүнд бороохойгоо өргөн занан сүрдүүлээд, Намын хүмүүсийн бараа олж үзсэн тэр газраас харц салгахгүй гөлрөн хүнд бодолдоо дарагдан түүдгийн дэргэд сөхрөн суув.
Дорно зүгт үүлэн хөшиг гэнэт ярагдан намрын адаг сарын шинийн саран үзэгдэв. Тэр cap халуун орны ойт хээрийн чанх орой дээр нь улаавтар гэгээ татуулан мэлтийнэ. Бүдэгхэн туяа нь хавь ойрыг гийгүүлсэн нь үл үзэгдэгч дайсныхаа тоо, хаа нуугдсаныг үл мэдэх Наог мухардалд оруулж оргож зугтах тухай бодохын аргагүй болгов...
Гэнэт Нао цочин ypaгшaa өндөсхийв. Эргийн модон дунд хүний сүүдэр гялсхийн өнгөрчээ. Тэд халти төдий үзэгдсэн боловч Ирвэсийн хүү өргөн мөртэй хэмгүй урт гартай пагдгар намхан хүний дүрсийг таньж аймшигтай зөн билэг нь жадны хурц үзүүр шиг зүрхийг нь нэвт сүлбэв.
Нао хадан цохионы өөдөөс харсан зэгсэн дунд ypaг төрлийн нь Уламрчуудаас байна гэдэгт итгэсэн боловч үнэндээ тэр хүмүүсийг харснаас шар махчин, улаан арьст одой хүмүүсийг зуун удаа харсан нь дээр байх байсан биз. Учир нь модон дунд агшин зуур үзэгдээд өнгөрсөн хүн бол сагсгар үст Агу мөн болохыг баараггүй таньжээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.11.14 1:00 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: May.07.13 9:32 pm
Posts: 47
зиа сайхан явж байна даа
энэ гурав угаасаа манай хэдийг гал олж ирэхийг хүлээгээд л сууж байсан биз


Top
   
PostPosted: May.11.14 1:11 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6368
Аравдугаар бүлэг
САГСГАР ҮСТ АГУ


Нао хэдэн агшны дотор Агу болон сагсгар үст дүү нар нь Фаумын өмнө овгийнхондоо гал байлдан авч ирэхээ андгайлан зогсож байсан аюултай дүр төрхийг сэтгэлдээ төсөөлөн бодов. Тэд цус хурсан тогтворгүй нүдэндээ хорсол занал бадраан хөдлөх бүрийдээ харгис хатуу зэрлэг шинжээ илтгэж байлаа. Овгийнхон нь айснаасаа дагжин чичирч үгийг нь сонсож байсан сан.
Сагсгар үст ах дүүсээс нь хэн ч гэсэн хүч чадалтай гэгдэх Фаумын эсрэг тулалдаанд амжилт олж чадах байлаа. Залыай шалмаг, айхыг үл мэдэх зүрх зоригтой, саарал баавгай шиг цээж нь үсэрхэг, буурал царсны мө чпр шиг бахим хатуу гартай, эвдэршгүй ган бат ах дүүгийн холбоотой, хэзээ ч гэсэн мөр зэрэгцэн тулалдаж сурсан энэ ах дүү гурав бол хэдэн арван шилмэл эрчүүдээс ч аюултай билээ.
Тэдний алсан, зэрэмдэглэсэн бүхнийг санахаар Наогийн цээжинд үзэн ядах хүсэл нь хэмжээлшгүй буцална.
Тэднийг яаж алах вэ?
Урт замын аянд тулалдан ялж явснаа бодоход ирвэсийн хүү өөрийгөө хүчээр Агутай эн зэрэгцэнэ гэж бодох аж. Гэвч Нам Гав хоёр, хоёр дүүгийн нь өмнө ёстой л агуйн арслангийн өөдөөс ирвэс дайрах мэт ажээ.
Толгойд нь эргэлдэх түмэн өнгийн бодлыг үл хайхран Нао агшин зуур шийдвэр гаргав. Энэ нь гэнэт дайруулсан буга харайхын өмнө зогсдогоос ч хоромхон хугацаанд болж өнгөрөв.
— Нам эхлээд буух хэрэгтэй! гэж хэлээд, араас нь Гав дага. Та нар ганцхан жадаа аваад буу. Би буусан хойно чинь бороохойг чинь шидэж өгнө. Би ганцаараа галтай хоргоо авч явъя гэлээ.
Ва омгийнхноос олж авсан шидэт чулуу нь байгаа боловч Нао Кзамчуудаас байлдан авсан галнаасаа ер салж чадна гэж үү?
Хөлийн хурдаар л ганцхан аврагдаж болно, юутай ч сагсгар үст ах дүүгээс цаг хожих нь чухал гэдгийг ойлгосон Нам Гав хоёр зэвсгээ шаламгайлан цуглуулж доош бууж эхлэв. Эхлээд Нам бууж хойноос нь арван тохой зайтай Гав дагав. Үе үе тусах гэрэлд харагдах юм муу учир буух гэгч өгсөж гарахаасаа хэцүү байлаа. Гар хөлөө торгоож болох үл үзэгдэх ан цав ирмэгийг хий тэмтрэн хад уруу байдаг биеэрээ шахах хэрэг болно.
Намын хөл газарт ч бууж амжаагүй байтал зэгсэн шугуй дундаас ууль шувууны огцом дуу сонстов. Түүний хариуд буга уртаар урхиран, бух шувуу сулхан урамдан хариу өгөв.
Хадны цохион дээрээс өнгийн зогсоо Нао зэгсэн дундаас Агу хэрхэн үсрэн гарч ирэхийг үзэв. Тэр хуй салхи шиг хурдална. Мөчийн дараа харанхуй дундаас дүүгийнх нь нэг нь өмнө зүгээс, нөгөө нь дорно зүгээс үзэгдэв.
Нам аль хэдийн газарт харайи буужээ. Нао яахаа үл мэдэн Намд бороохойгоо шидэж өгөх үү, эсвэл бушуухан гарч ирэхийг тушаах уу гэж эргэлзэн зогсов. Нам бух гөрөөсний хүүхдүүдийг бодоход хөдөлгөөнтэй боловч хүчирхэг гараар шидсэн жаданд нь гүйдэл дундаа хөнөөлгөж болох байлаа. Нао удаан ч эргэлзсэнгүй.
— Нам би чамд бороохой өгөхгүй. Гүйхэд чинь тээр болно! Чи овог уруугаа хурдан гүй. Тэгээд биднийг гал булаан ирээд энд хүлээж байгааг Уламрчуудад очиж хэл! гээд хашхирав.
Нам айснаасаа болоод хамаг бие нь чичрэн хэлсэн үгийг нь дагав.
Хоёр талаас нь өөр уруу чиглэн хурдлах сагсгар үст ах дүүсийн дэргэд өчүүхэн буурайгаа Нам ойлгосон боловч цааш хэдэн алхам гүйтэл бүдрээд уначхав. Тэгээд тэр доороос үсрэн босоод цааш гүйхээр завдтал аюулд орж байгааг нь Нао үзчихээд яаралтай буцаж ирэхийг тушаалаа.
Сагсгар үст ах дүүс бүр тулаад иржээ. Намыг дөнгөж хадан цохио уруу авирч эхэлтэл тэдний нэг нь явдал дундаа хануур жадаа шидэж мөрийг нь шархдуулахад бас нэг нь түүнийгээ цохих гэж муухай хашхиран ухасхийв. Гэвч Нао соргог эр тул том чулуу шүүрч аваад доош хүчтэй шидтэл харанхуйд чулуу дугуйран одож сагсгар үст ах дүүсийн нэгний нь ташааг онож яс нь шажигнан яйрах чимээ сонстон газарт унажээ. Гэвч ирвэсийн хүүг хоёр дахь чулуугаа шүүрэн авахаас амжиж хорсон өвдснөөсөө болж шархадсан эр уурлаж, орилcoop өтгөн бутан дунд далд оров. Дахиад л нам гүм болжээ. Агу дүү уруугаа дөхөн очоод шархыг нь эргүүлж тойруулан харж эхлэв. Энэ үед Гав Намыг хадан цохион дээр гарч ирэхэд нь тусалж байлаа. Дайсныхаа толгой дээрээс хаяхаар том чулуу бариад зогсож байгаа Ирвэсийн хүү түүдгийн гэрэлд тодхон харагдана.
Талын дээгүүр хүчирхэг дуу нь сонстож:
— Бух гөрөөсний хүүхдүүд Нао, Нам, Гав бид гуравтай нэг овгийнхон биш юм гэж үү? Юунд бидний зүг өштөн дайсан шиг довтолно вэ? гэхэд,
Сагсгар үст Агу харанхуйгаас гарч ирээд дайчин уриагаа хашхиран хариулсан нь:
— Хэрвээ бидэнд галаасаа таслан өгвөл Агу та нарыг анд нөхдөө гэж үзнэ. Эс өгвөөс та нарыг буга мөрдсөн арслан шиг мөрдөнө! гээд ирвэс айвуухан багтчихаар өргөн цээжнээс нь сөөнгөтөн хөхрөх дуу гарав.
Ирвэсийн хүү хариуд нь шууд эсэргүүцэлгүйгээр:
— Нао шар махчингуудтай хүчээ үзэж байж энэ галыг булаан авсан. Ийм болохоор отог овогтоо Агуд бэлэг болгон өгч болно! гэв.
— Бух гөрөөсний хүүхдүүдэд гал одоо л хэрэгтэй байна гэж Агу татгалзангуй хэлээд, — Тэгвэл Агу би Гаммлаг эхнэр болгон авч, Ирвэсийн хүү чамд ангийн олзны хоёр хувь нь ногдох болно гэв. Ийм үг дуулсан Нао галзууран уурсаж
— Агу чи гал авчирч чадаагүй байж Гаммлаг авахыг хүснэ үү? гэв.
— Агу Наогоос хүчтэй. Би та нарын гэдсийг сүхээрээ хүү татаж, бороохойгоороо гавлыг чинь хага цохиж чадна!
— Нао би саарал баавгай, эм барыг ялсан. Мөн хүний махан хүнстэн Кзамчууд арвыг, улаан арьст одой хүн хорийг алсан. Нао би өөрөө Агуг ална!
Нао би өөрөө Агуг ална!
— Тэгвэл Агугаас айгаагүй л юм бол Нао чи тэгш тал уруу буугаад ир!
— Хэрвээ Агу ганцаараа бол Нао түүнтэй тулалдахаас айхгүй.
— Та нараас хэн нь ч их намгийн эргийг дахиад үзэж чадахгүй! гээд Агугийн хөхрөх нь зэрлэг амьтан архирахтай төстэй аж.
Дайснууд чимээгүй болов.
Нао залуу дагуулуудынхаа тамир суугаагүй биеийг гунигтай хараад бух гөрөөсний хүүхдүүдийн хүчирхэг биетэй харьцуулан үзэв. Хүчний хувь үнэхээр тэнцвэргүй байлаа. Гэвч анхны мөргөлдөөн Ирвэсийн хүүгийн талд аймшигтайгаар эргэсэн байлаа. Нам шархадсан хэдий ч сагсгар үст ах дүүсийн нэг нь жагсаалаасаа гарч, зугтсан дайсныг мөрдөх чадалгүй болсон билээ.
Намын мөрнөөс цус урсана. Нао шарханд нь үнс түрхээд ургамал тавьж боолоо. Нао дайснаасаа ямар ч байсан нүд үл салган цаашид хэрхэх тухайгаа сайтар бодсоор. Харах, сонсох, үнэрлэхийн хувьд гайхалтай Агу болон дүү нарынх нь сонор сэрэмжийг алдуулна гэж найдахын аргагүй байв. Бас тэгээд хүч чадал, ов заль, шалмаг хөдөлгөөнийг тэд дээд зэргээр эзэмшсэн ажээ. Харин Нам Гав хоёрыг бодоход гүйхдээ удаан боловч ер амьсгаадаж үзээгүй ажээ. Ийм болохоор гагцхүү Нао л ганцаараа сагсгар үст ах дүүстэй тэсвэр тэвчээртэй өрсөлдөж чадах байлаа.
Наогийн толгойд түмэн бодол эргэлдэж аажимдаа цэгцтэй болж ирээд зугтах юм уу, тулаан боллоо гэхэд учрах бүх бэрхшээлийг тооцон үзэв. Унтарч байгаа түүдгийн улаавтар гэрэлд цомцойн суугаад Ирвэсийн хүү бодсон бодлоо хэрэгжүүлэхээр шийдэж уруул дээрээ зальжин инээмсэглэл тодруулаад байрнаасаа босов. Тэгзэд омголон морь шиг дороо дэвхцэн бодсон бодлоо гүйцээх ажилдаа оров.
Хэрэв заяа ялагдвал бух гөрөөсний хүүхдүүдийн гарт өртөхгүй гэж галаа унтраах хэрэгтэй болжээ. Тэгвэл Агу Гаммлаг болон олзны гуравны нэг хувийг авч чадахгүй болох ажээ. Тэгээд асаж байгаа цучлыг авч гол уруу шидээд Гав Нам хоёртой хамт чулуу шороогоор галаа дарж унтраав. Тэгээд гагцхүү хоргондоо галаа үлдээжээ.
Ийгээд хадан цохионоос буух тушаал өгөв. Энэ удаа явах замыг нь Гав нээх ёстой байлаа. Хадан цохионы доор, дээр нь зогсоод жад шидэж болохоор дэвсэг байжээ. Нао Гавыг тэнд хүлээж байхаар тушаасан тул залуу хэлснээр нь хурдан гэгч бууж дэвсэгт хүрээд Наод дохио өгөв. Бух гөрөөсний хүүхдүүд ч мөн тулалдаанд бэлтгэжээ.
Агу жадаа бэлэн бариад хадан цохионы зүг харан зогсоно. Шархадсан дүү нь мод налан мөн зэвсэг барьжээ. Бух гөрөөсний гурав дахь хүү болох улаан гарт Роук хадан цохионы өмнүүр бороохойгоо дээш өргөж сүрдүүлэн холхино. Хануур жад барьсан Нао цохионы ирмэг дээр зогсон тонгойж дайсныхаа хөдөлгөөн бүрийг алдахгүй ажиглана.
Роукийг хадан цохионд дөхөөд ирмэгц хануур жадаа шидэв. Хануур жад агаарт дугуйран исгэрч сэгсгэр үст ах дүүсээс арваад тохой газар унасан. Тэр дороо Наогийн шидсэн чулуу нэлээд ойрхон очсон боловч мөн л Роукийг оносонгүй.
Улаан гарт доогтой хөхрөн:
— Ирвэсийн хүү хараа нь муудаж, чадалгүй болоо шив дээ гээд бороохой атгасан баруун гараа дээш доогтой өргөв. Энэ үед Нао урьдаас бэлтгэн тавьсан Ва овгийн шидэх сумыг нүд ирмэхийн зуур шүүрэн авч толгой дээгүүрээ дүүгүүрдэн эргүүлж эхлэв.
Роук үүнийг нь сүрдүүлэн заналхийлж байна гэж бодоод огтхон ч тоосон шинжгүй урагш хойш алхаж байсан тул сумаа хэрхэн эргүүлж байгаад тавьсныг нь ч мэдсэнгүй. Харин агаарт сумны исгэрэх чимээг мэдсэн боловч хожимджээ. Xaнyyp жад түүний баруун гарын эрхий долоовор хоёр хурууны завсраар сүлбэн орох нь тэр.
Роук өвдсөнөөсөө болоод орилон бороохойгоо алдав. Агу болон сагсгар үст ах дүүс мэлрэн гайхлаа. Тийм хол газраас хануур жадыг яаж шидсэнийг ухан ойлгосонгүй. Ингээд дайсны ийм нууц зэвсгийн өмнө хүч буурайгаа ойлгон ухарчээ. Роук бороохойгоо зүүн гартаа авахаас өөр аргагүй болов.
Бух гөрөөсний хүүхдүүд үймэлдэхийг ажиглаж Нао Намыг газар буухад нь туслав. Одоо газар дээр өшөө хорсол өвөрлөсөн зургаан бие нүүр тулан уулзаж бие биеэ дагуулан ажиглана. Нао цаг алдалгүй, гарах зам нь өргөн баруун гap тал уруугаа хөдлөв. Гэтэл тэр замыг нь Агу боосон байв. Дугуй нүд нь Ирвэсийн хүүгийн хөдөлгөөн бүрийг отно.
Өөр уруугаа шидсэн жадыг Агу ер бусын чадварлагаар няцаана. Тэгээд өөр уруу нь дэмий шидэж зэвсгийнхээ нөөцийг дууссан гэж найдан Нао уруу алгуурхан дөхөв. Энэ үеэр Роук Агу уруу хамжин туслахаар байдаг хурдаараа хүрч ирэв. Гэвч Нао Агугийн дөхөн ирэхийг хүлээсэнгүй. Урьдын адил модны дэргэд сүхээ тулан зогсоо дүүг нь заналхийлж гэнэт ухран хажуу тийшээ булт үсрэв. Наогийн энэ арга заль Роу Агу хоёрыг отож байгаа замаа орхин өрнө зүг уруу зайлахаас өөр аргагүй болгожээ. Энэ агшныг ашиглан Нао Нам Гав гурав ар хударгаар нь орон дайсанд бүслэгдэх аюулаас зайлав.
— Бух гөрөөсний хүүхдүүд гал олж үзэхгүй! гэж Нао баярлан дуу алдаж, — Тэгээд бас Ирвэсийн хүү Гаммлаг эхнэрээ болгож авна! гэв.
Залуу дайчдын өмнө торох юмгүй өргөн тал цэлийнэ. Одоо тэдэнд бух гөрөөсний хүүхдүүдтэй тулалдалгүй төрсөн буудалдаа хүрэхэд саад болох юм юу ч үгүй болжээ. Гэвч Нао энэ шөнө амь өрсөн тэмцэж ямар ч байсан сагсгар үст ах дүүсийг зүйл дуусгах нь зүйтэй юм гэдгийг баттай ойлгосон байна. Бух гөрөөсний хоёр хүүхэд шархадсан болохоор яг одоо л барьцалдан тулалдахгүй бол шарх нь аандаа эдгэрэх болно. Тэгвэл тэр үед улам ч аюултай хорон болох байлаа.
Зугтагсад болон сагсгар үст ах дүүс хоёрын хоорондын зай мянган тохойд хүрэхэд Нао галтай хоргоо Гавд өгөөд:
— Баруун тийшээ зогсолтгүй гүй. Би та нарыг гүйцээд очно! гэлээ.
Хоёр залуу үгэнд нь орж урьдын адил цааш гүйлээ. Нао алхаагаа сааруулав. Хэдэн мөчийн дараа сагсгар үст ах дүүс уруу эргэн жадаа далайн сүрдүүлэв.
Агу, Роук хоёр Нао уруу шуудхан гүйж ирэв. Хоорондынх нь зай зуугаад тохой болмогц гэнэт Нао хажуу тийшээ булт үсрэн тойруу замаар эргээд гол уруу байдаг чадлаараа харайлгав.
Агу тэр дороо түүний санааг ойлгож зэрлэгээр орилон тэр Роуктай хамтран дүүдээ туслахаар буцаад ирэв. Цөхрөнгөө барсан Роук эхлээд Наогаас бараг хоцорсонгүй. Гэвч хүнд биетэй удаан гүйж чадсангүй. Ирвэсийн хүү хурдан гүйхийн одонд төрсөн юм шиг Агуг төдхөн ардаа хол хаяжээ. Наог хадан цохио хүрч шархадсан дүүтэй нь нүүр тулан учрах мөчид Агу Роук хоёр гурван зуугаад алхмын цаана явж байлаа.
Бух гөрөөсний энэ хүү довтолгоог аймшиггүй хүлээж байлаа. Тэр Наогийн зүг жад шидсэн боловч оносонгүй. Нао түүний зүг арслан шиг дайрав. Гэвч тэр гуяндаа шархтай ч гэсэн мөн л аюултай хэвээр Нам Гав хоёр ч түүний учрыг олж чадахааргүй байлаа.
Нао бороохойгоо өндөрт далайж байгаад буулгахдаа чухам ямар хүчтэй цохисноо өөрөө ч сайн мэдсэнгүй. Юутай ч гэсэн бух гөрөөсний хүү ганц хөл дээрээ тогтож чадсангүй, урагшаа тонгойн ирэв. Энэ агшинд Наогийн бороохой дагзанд нь аянга мэт бууж газарт унагасан бөгөөд хоёр дахь цохилт нуруу сээрийг нь хугалжээ.
Агу бүр зуугаад алхам ойртон иржээ. Агугаас дутахгүи хурдлах боловч баруун гарнаас нь цус их алдаж тамирдсан Роук түүнээс тавиад алхмын ард явна.
Хорсол занал нь буцлан хирс шиг улайрсан тэд үхэж байгаа дүүдээ туслахаар улай үзэхээс өөр юу ч мэдэхээ болин Ирвэсийн хүү уруу шууд довтлон ирэв. Ялагдсан эрийн цээжин дээр хөлөө тавиад Нао бороохойгоо далайж бух гөрөөсний хүүхдүүдийг ойртон ирэхийг хүлээв. Агу бүр гурван алхмын газар хүрч ирээд шууд дайралтад ороход Нао цохилтоос бултан зайлж Агуг ардаа орхиод хоёр гараараа бороохойгоо барьсаар Роук уруу ухасхийв.
Роукийн биеэ хамгаалан зүүн гараараа эв хавгүйхэн барьсан сүхийг нь зайлуулж Наогийн далайсан бороохой ямар ч хамгаалалтгүй болсон гавал дундуур нь буув. Ийнхүү хоёр дахь дайсан амьсгаа тасран сунаж унажээ.
Нао Агутай шууд тулалдахаас бултан зайлж доогтойгоор:
— Бух гөрөөсний хүү! Хоёр дүү чинь хаачив аа!
Нао тэднийг чинь шар махчин, эм бар, саарал баавгайг алсан шигээ алчихсан шүү дээ. Нао бол салхи шиг чөлөөтэй амьтан! Хөл маань бугынх шиг эцэж цуцахгүй хөнгөн гэлээ. Ингээд Нао холдон гүйснээ зогсож, ойртон ирж яваа Агуг харж дахиад л:
— Нао ер гүйх хүсэл алга! Энэ шөнө би эсвэл чамайг ална, эсвэл гарт чинь би үхнэ! гээд хашхирлаа.
Тэгээд бух гөрөөсний хүү уруу жадаа шидэв. Гэвч Агу болгоомжлох сэтгэл төрж гүйлтээ сааруулан Наогаас нүд үл салган явав. Наогийн жад Агугийн доош тонгойсон толгой дээгүүр исгэрэн өнгөрчээ.
— Ирвэсийн хүү одоохон үхнэ! гэж сагсгар үст орилов.
Дайсан нь чөлөөтэй тосон байлдах боломжтой болсон бөгөөд тэгж байлдахгүй гэхэд Наог хөөгөөд гүйцэхгүй юм гэдгээ ойлгосон тул цааш яаран гүйсэнгүй.
Тэгээд Агу байн байн зогсон алгуурхан урагшилж байлаа. Хөдөлгөөн нь болон гартаа барьсан бороохой нь дайсанд үхэл авчрах шинжийг илтгэнэ.
Агу дүү нараа алдсан ч гэсэн өндөр чацархаг нуруутай, өргөн мөртэй Наогаас айсангүй. Бух гөрөөсний хүүхдүүдээс хамгийн хүчтэй нь Агу бөгөөд түүний бороохойн доороос нэг ч амьтан амьд мэнд гарч байсан удаагүй болохоор одоо хүртэл ялагдал гэж юу байдгийг мэддэггүй явжээ.
Агу ойртон ирээд жадаа шидэхдээ Наог шархдуулна байх гэж бодсонгүй тул шидсэн жаднаас нь бултан зайлахыг үзчихээд өчүүхэн ч гайхсангүй. Өөрөө ч гэсэн Наогийн шидсэн жаднаас мөн л тэгж бултаж чадах билээ.
Одоо тэр хоёр хоёулаа ганцхан бороохойтойгоо л үлджээ. Тэр хоёр нэг зэрэг бороохойгоо толгой дээрээ өргөв. Хоёулаа бэх бат, булдруу болсон царсан бороохойтой ажээ. Агугийн урт бороохой гурван булдруутай бөгөөд удаан эдлэгдэн мөлийж гилийсэн тул сарны гэрэлд гялалзана. Харин Наогийн бороохой бол богинохон тэгшхэн жинтэй харагдана. Агу эхлээд аварга хүчнийхээ тал хувиар цохиод авав. Энэ нь зөвхөн туршилт байлаа. Ирвэсийн хүүтэй үзэлцэх гэдэг тийм ч хялбар биш гэдгийг ойлгож байжээ. Нао хажуу тийшээ булт үсрэн цохилтыг нь шалмаг няцаав. Хоёр бороохой агаарт аймшигтайгаар мөргөлдөн дуугарна. Гэнэт Агу баруун гар тал уруугаа харайв. Дайсныхаа хажуу талд гараад бороохойгоо хоёр гараараа өргөн байдаг хүчээрээ ирвэсийн хүүг цохив. Тэрбээр тийм цохилтоор хүн амьтныг дор нь л хэзээд ч алдаг сан. Гэвч энэ удаа бух гөрөөсний хүүгийн булдруу болсон бороохой агаарт хий явж агшны дараа Наогийн бороохой түүнийг хажуу тийш нь сүрэл шиг таягдан хаях нь тэр. Наогийн цохилт Фаум ч тэсэж гарахын аргагүй аймшигтай байлаа. Гэвч Агугийн үсэрхэг майга хөл зуун наст царс модны үндэс лугаа адил газарт шигдэн ургасан мэт байлаа. Иймээс гуйван дайвсан ч үгүй гагцхүү арагш жаахан ухрав.
Тэр хоёр ийнхүү нэг ч шалбархайгүй, ер тулалдаан болоогүй мэт өөд өөдөөсөө харан зогсоно. Гэвч одоо өрсөлдөгчийнхөө зориг самбаа, хүч чадлыг дор дороо зохих ёсоор үнэлэн үзэж өчүүхэн гэнэ алдаж болгоомжгүй хөдөлбөл амиа алдана гэдгийг сайн мэдэж байлаа.
Агу сөөнгөтөн орилоод хоёр дахь удаа дайралтад оров. Түүний аугаа их хүч хоёр гарт нь л хуралдсан мэт санагдах ажээ. Тэгээд дайснаа хэмх цохин даран устгахаар бороохойгоо далайв. Тэгтэл Ирвэсийн хүү баруун гар уруугаа ухасхийн зайлахад Агугийн бороохой биен дээгүүр нь гулсан унажээ. Гэвч бороохойн нэг булдруу мөрийг нь шалбалж гарыг нь даган цус гоожив.
Агу цус гоожихыг үзээд дайснаа ялах итгэл нь дүүрч бороохойгоо дээш өргөн бүр ч аюултай их хүчээр дахин буулгахад Нао бас дахин гялсхийн хажуу тийшээ булт үсрэхэд Агу хүнд бороохойнхоо хүчинд татагдан сөхрөн урагш унав. Энэ агшинд Наогийн бороохой дагзанд нь бууж бух гөрөөсний хүүгийн толгой нужганан дуугарав.
Аварга үсэрхэг бие нь найган ганхахуй Наогийн хоёр дахь цохилт түүнийг газарт унагав.
— Гаммлаг чамд өгөхгүй! гэж Ирвэсийн хүү баяр хөөртэй хашхираад, — Чи төрсөн овгоо, их намгийг дахин үзэхгүй болж дээ! Галын дулаан илчинд биеэ ээх цаг чинь өнгөрсөн! гэв.
Тэгтэл Агу найган хөл дээрээ дахин босож ирэхэд толгой нь цус болж, баруун гар нь царсны хугарсан мөчир мэт санжжээ. Гэвч хэзээ ч үл номхрох галзуурсан уур омог нь урьдын адил шатаж, жижиг хонхор нүд нь ногооноор эргэлдэнэ. Тэр эрүүл зүүн гартаа бороохойгоо атгасан аж. Гэвч Бух гөрөөсний хүүг дайрахаас нь өмнө Нао бороохойг нь цохиход хажуу тийшээ холоо үсрээд алга болов.
Агу толгой гудайлган үхлээ хүлээж өөрийгөө аль хэдийн үхсэнд тооцон ялагдал гэдэг бол үхэл юм гэдгийг аль хэдийнээ ойлгожээ. Ийгээд үхэхийнхээ өмнө амьдралынхаа хугацаанд алан хөнөөсөн бүхнээ бахдуун дурсан бодож:
— Агу дайснаа өрөвдөж үзээгүй гэж ууртайгаар бувтнан, — Агу арцаж тэмцсэн бүхнийг амьд үлдээж үзээгүй. Бүх Уламрчууд өмнө маань дагжин чичирдэг байсан билээ гэлээ.
Үхлийнхээ босгон дээр зогсож байхдаа ч амьдралдаа нэг ч амьд амьтныг өрөвдөж үзээгүйдээ гэмших нь бүү хэл харин ч өөрийнхөө тэр харгис хатуу зангаараа өширхөн баярлах аж.
Харин тэр өршөөл хайр гуйсангүй. Ирвэсийн хүүгийн бороохой сүүлчийн удаа толгой дээр нь буухад дуу ч гарсангүй хяргуулсан мэт газарт сөхрөн унав.
Агуг зүйл дуусгаад Нао бороохойгоо тулан цээж дүүрэн амьсгаа авч тал бүр уруугаа харав. Түүний хөл доор үхэл нь ирсэн дайснууд хэвтэнэ. Гэнэт ирвэсийн хүүд сагсгар үст ах дүүсийн үлэмж их хүч өөрт нь дамжин ирэх шиг санагдав. Нао гол уруу нүүрээ эргүүлэн зүрхнийхээ цохилтыг сонсоод ирээдүй нь одоо өөрийнх нь бүрэн эрх мэдэлд ирлээ гэдгийг бүрэн ойлгожээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.11.14 1:52 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: May.07.13 9:32 pm
Posts: 47
дуусчихсан уу


Top
   
PostPosted: May.11.14 2:01 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Сүүлчийн ганц бүлэг л үлдсэн байх шив дээ :wd:


Top
   
PostPosted: May.11.14 6:03 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6078
Location: Энд
Энэ ах дүү гурвыг аль хэдийн үхсэн байх гэж боджийсон чинь манай 3г хүлээгээд амар тайван сууж байсийн бишүү. Яасан ч амархан 3уулаа үхчихэв дээ.

Баярлалаа Крофтоо :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.11.14 10:48 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
Uu segsger ah duu 3 chin chaddaggui bandi nar baisan baishd. :razz:
Aimar yum boloh ni dee gej bodjiitol uheed uheed duuschhiin.
Bayarlalaa Croft. Ene ercheeree suuliih ni bulgiig pls.
Gamlatai uulzaad yahnuu bas bodogdood bainaa.... :frog:


Top
   
PostPosted: May.11.14 1:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6368
Violet hour wrote:
Gamlatai uulzaad yahnuu bas bodogdood bainaa....

Хоорондоо тэврэлдэнэ :razz:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.11.14 1:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
croft wrote:
Violet hour wrote:
Gamlatai uulzaad yahnuu bas bodogdood bainaa....

Хоорондоо тэврэлдэнэ :razz:.

Тэгээд дараа нь яадгийн? :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited