#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.27.17 5:25 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 209 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 9 Next
Author Message
PostPosted: Apr.25.14 3:05 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 920
Location: canon 60d
Дараагийнх нь

Дээр үед уншиж байсан болохоор ёстой мартаж орхиж
:cheerleader:

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Apr.25.14 3:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16352
Энэ гурав одоо тожгоруудтай таарна. Тэгээд тэдний Цэцэгсийн хотхонд нь хамт очоод агаарын бөмбөлгөөр аялж омог отогтоо очно, замд нь луунууд дайрна болоогүй ээ :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.25.14 5:35 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 920
Location: canon 60d
Саруул wrote:
Энэ гурав одоо тожгоруудтай таарна. Тэгээд тэдний Цэцэгсийн хотхонд нь хамт очоод агаарын бөмбөлгөөр аялж омог отогтоо очно, замд нь луунууд дайрна болоогүй ээ :hihi:

Чи яагаад уншаагүй хүмүүсээ хүндлэхгүй түрүүлж хэлээд байна :mrgreen:

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Apr.25.14 9:00 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Aug.17.10 4:36 pm
Posts: 177
Bas neg Bookcracker bololtoi :m4:


Top
   
PostPosted: Apr.25.14 9:03 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 832
тэрний багш гээд л бодчих.


Top
   
PostPosted: Apr.25.14 9:04 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Aug.17.10 4:36 pm
Posts: 177
:hihi:


Top
   
PostPosted: Apr.26.14 10:21 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16352
tsaganakul wrote:
тэрний багш гээд л бодчих.

Hooe hooe bolioroi, nadad tegj medemhiirch yavsan tuuh baihgui :col:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.26.14 12:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
tsaganakul wrote:
тэрний багш гээд л бодчих.

Аргагүй их хүмүүсийг харьцуулсан байна шд :hihi:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.26.14 12:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16352
croft wrote:
tsaganakul wrote:
тэрний багш гээд л бодчих.

Аргагүй их хүмүүсийг харьцуулсан байна шд :hihi:.

Номын их багш, ачит мэргэн Крофт та өршөөн соёрхоно уу. Мөхөс би ёс алдаж омтгодов :morgoh:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.26.14 2:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Саруул wrote:
Номын их багш, ачит мэргэн Крофт та өршөөн соёрхоно уу. Мөхөс би ёс алдаж омтгодов

Аль тэр баранзад хадаг, тавин лангийн алтан ембүүтэй аль :whip:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.26.14 3:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16352
croft wrote:
Саруул wrote:
Номын их багш, ачит мэргэн Крофт та өршөөн соёрхоно уу. Мөхөс би ёс алдаж омтгодов

Аль тэр баранзад хадаг, тавин лангийн алтан ембүүтэй аль :whip:.

Image

Image



Жаа, багш та болгоох ажаамуу :cheerleader:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Apr.30.14 12:40 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.26.14 3:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Саруул wrote:
Жаа, багш та болгоох ажаамуу

Аргагүй нүнжигтэй шавь бөлгөө. Одоо гал түлж, үнс асгаад борцтой хоол хийгээдэх дээ. Дараа нь шоголтой судраа цээжиндээ баринтагла.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.27.14 1:44 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Багшийн шийрийг хатаах мэргэн шавь төрөх болтугай.Мөхөс наддаа номын буянаа хайрла.Хурай хурай.l :angel:


Top
   
PostPosted: Apr.30.14 11:29 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 920
Location: canon 60d
Хүлээж байгаа шүү :cheerleader:

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: May.01.14 12:14 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Гуравдугаар бүлэг
ШӨНӨ НАМАГТ


Ирвэсийн хүү галаа нэг тойроод амь аварсан хүнээ хуурай өвс дэвсэн хэвтүүлж хүн гэхэд хэцүү, биш гэхэд хэцүү зэрэмдэг эрийг үл итгэж гайхсан харцаар ажиглаж эхлэв. Тэр хүн Наогийн мэдэх бүх отог овгийнхноос эрс ялгаатай ажээ. Нарийхан шомбогор толгой дээр нь тачирхан үс туг тугаар ургасан бөгөөд нүд нь гунигтай сүүмийсэн нэг л гөлгөр харцтай, хацар нь хонхойсон, эрүү нь хариугүй, бас тэгээд доод уруул нь урагш сөдийж, дээрхээсээ их богино тул ам нь үхэр хулганыхтай төстэй ажээ. Гэвч Наогийн гайхлыг бүхнээс илүү төрүүлсэн зүйл бол үл мэдэгдэх шахам шувтан мөр, тал бүр уруугаа ёрдойсон матрын савар шиг гар, бортгон хэлбэртэй цээжин бие нь байлаа.
Арьс нь хуурай ширүүн хайрс мэт гүн үрчлээтэй аж.
Үл таних тэр хүний нүүр царай аварга том үлэг гүрвэлийг санагдуулна.
Наог газарт тавьснаас хойш тэр хүн нэг ч хөдөлсөнгүй.
Гагцхүү хааяа нэг алгуурхан зовхио нээж гөлийсөн нүдээр Уламрчуудыг тойруулан харна. Тэгээд шуухиран амьсгаадах бөгөөд төдөлгүй ёолж байгаа мэт болно.
Шархтай энэ хүнийг хараад Нам Гав хоёр дургүй нь хүрч ой нь гутна. Тэр хоёр бол түүнийг намаг уруу шидчих байсан биз.
Гэтэл Ирвэсийн хүүгийн хувьд нэгд, түүнийг амь Насыг үхлээс аварсан, хоёрт тэр дагуулуудаасаа илүү сониуч тул энэ үл таних хүн хаанаас яаж явж энд хүрч ирсэн, хэн түүнийг хаа шархдуулав, тэгээд ер нь, энэ хүн юм уу, эсвэл хэвлээр явагч хүн хоёрын саармаг төрөл үү гэдгийг мэдэхийг хүсэх ажээ.
Нао тэр хүнтэй дохио зангаагаар хэл амаа ололцохыг оролдож, юуны өмнө өөрөө ямар ч гэм хоргүй гэдгээ ойлгуулахыг оролдов. Тэгээд Нао, аюул гагцхүү тэндээс учирч болзошгүй гэдгийг тайлбарлан улаан арьст одой хүмүүсийн бэхлэлт уруу гараараа заав.
Шархадсан тэр эр арай ядан толгойгоо эргүүлэн тэдний зүг хараад бөглүүхэн төвөнхийн дуу гаргав. Hао үл таних энэ хүн өөрийнх нь хэлснийг ойлгожээ гэж бодов. Шөнийн саран тэнгэрийн хаяа уруу тонгойход дэргэд нь төдхөн гялалзаж байсан цэнхэр одод аль хэдийн үзэгдэхээ больжээ.
Шархтан эр алгуурхан өндийн тохой тулан cyyгaад шархандаа өвс тавьж эхлэв. Түүний сүүмгэр харц гэнэт очтон гялалзав.
Cap далд ороход шөнийн харанхуйд тэнгэрийн од улам ч тодхон гялалзана.
Боржин чулуун зөргийн адгаас мөчрийн шачигнах, хүний алхах чимээ тасралтгүй сонстоно. Энэ бол улаан арьст одой хүмүүс барьсан бэхлэлтээ Уламрчуудын буудал уруу дөхүүлж байгаа нь тэр ажээ. Нэг хэсэг нь тэвэр тэврээр гишүү цуглуулан авчрахад бусад нь түүнийг овоолно.
Нао тэдний ажилд саад хийх гэж хэд хэдэн удаа хөл дээрээ үсрэн босов. Гэвч улаан арьстан одой хүмүүс тооны хувьд олон, сонор сэрэмжтэй улс болохоор Уламрын хөдөлгөөн бүрийг алдахгүй ажиглах тул гэнэт довтлох боломж байхгүйг тэр сайн мэдэж байсан болохоор хэрсүү ухаан нь дийлэн өөрийг нь зогсоов.
Энэ шөнө ийнхүү өнгөрөв. Өглөө нь улаан apьст одой хүмүүс хануур жад шидэхэд Уламрчуудын галаас хэдхэн тохой зайтай унаж байлаа. Дайснууд баярлаж хөөрөн бархиралдаж агаар тэнгэр доргиулна.
Ер нь бүслэлт төгсгөлдөө ойртсон бололтой.
Дараачийн шөнө улаан арьст одой хүмүүс бэхлэлтээ улам ойртуулж cap мандмагц л дайрах бодолтой ажээ.
Нао Нам Гав гурав амгалан дөлгөөн ногоорон хар дах усыг гуниглан ширтэж, хэрцгий догшин, тэсэхүйеэ бэрх өлсгөлөн тэдний ходоодыг шаналгана.
Өглөөний тодхон гэрэлд шөнийн шархтан бүр ч аймшигтай сэтгэгдэл төрүүлмээр харагдав. Урт нарийхан их бие нь ер бусын хөнгөхнөөр нугаран үегүй шиг хөдөлж, нүд нь нов ногоон бөгөөд ширүүн арьстай гар нь арагшаа гайхмаар тахийжээ.
Гэнэт тэр хануур жад шүүрэн авч удвал цэцгийн дугуй навч уруу нэвт шаахад ус бургилан дотор нь юм гялсхийн шархтан эр хануур жадныхаа үзүүрт том мөрөг загас хатган гаргаж ирэв.
Нам Гав хоёр баярлан дуу алдав. Тэр загасыг хэдэн удаагийн хоолонд ч хэрэглэж болохоор аварга эд ажээ. Үүнийг харсан залуу Уламрчууд энэ хачин амьтны амийг аварсан Наод харамсахаа болив.
Үл таних хүн уснаас хэд хэдэн загас гараараа шүүрдэн гаргаж ирэхийг үзээд Нам Гав хоёр ерийн нэг гайхаж байсан. бол одоо бүр шагшин бахдах болов. Тэр хүн ер бусын чадварлаг загасчин ажээ. Одоо тэд өлсөж үхэхийн аюул заналхийлж буй тухай бодох юмгүй сэтгэл хөгжүүн болж сэтгэл зүрхэнд нь итгэл найдварын зул бадрав.
Тэр хоёр улаан арьст одой хүмүүсийг мэхлэн бүслэлтээс гарч амь аврагдана гэдэгт итгэж эхлэв. Гэвч Ирвэсийн хүү залуу дагуулуудынхаа энэ баяр хөөртэй сэтгэлийг хуваалцсангүй. Гагцхүү зугтан гарах тухай л бодно. Оргон гарах аргыг янз бүрээр бодож үзсэн ч тоймтой юм олж чадсангүй. Тэгээд эцсийн эцэст өөрсдийнхөө хар хүчинд найдахаас өөр аргагүй болж үхлийн аюулд орсон хүн гэнэтийн аз заяандаа амь насаа даатадаг шиг юм болно гэсэн дүгнэлтэд хүрэв.
Нар шингэхээс өмнө өрнө зүгт хуйлран нүүдэллэж хэлбэр дүрсээ өөрчлөх хар бараан үүлс гарч ирэв. Гэвч Уламрчууд үүнийг үзээд энэ бол үүл биш нүүдлийн шувуудын асар том цуваа байна гэдгийг мэдэв.
Агаарт чанга чангаар гуаглах, ганганан орилох, гангар гунгар дуугарах дуу дүүрэв.
Намгийн дээгүүр хар хэрээ, урт нарийхан хөлөө урагш сунгасан саарал тогоруу, эрээн хөөндий, нүсэр биет галуу, дүүгүүрээр шидсэн чулуу шиг нисэх шалмаг түргэн хар тодол зэрэг нүүдлийн шувуудын их цуваа өнгөрөв. Тэдний араас цахлай, шаазгай, хөх бух, хөөндий, тэмээн хараацай тэргүүтэн даган ниснэ.
Тэднийг өндтөө дарсан төрөлх нутгаас нь хөөх ямар нэг аюул тэнд болсон бололтой ажээ.
Харуй бүрий болоход шувуудын араас ан амьтад даган хуйлрав.
Намгийн захаар нүд эрээлжлэн хурднаар хөнгөн хөлт буга, зэрлэг адуу, аймхай зант бөхөн, турьхан нарийхан хөлт хулан хурдлан өнгөрөв. Тэдний араас чоно, чононцор, зэрлэг нохойн сүрэг дагана.
Аварга шар арслан, эм арслантайгаа хамт хүчирхэг том харайлтаар давхин өнгөрч одлоо.
Намгийн эрэг хүрмэгцээ ихэнх амьтад ус yyxaaр зогсохын цагт сандран зугтах үедээ мартагдсан тулаан нь энд шинэ хүчээр сэргэж ирэв.
Ирвэс нэг адууны хондлой дээр үсрэн гарч мундаанаас нь зуураад авав. Чононууд нарийн хөлт бөхөн уруу үсрэн дайрч тасар татав. Бүргэд цахлай шувууг үүлэн цаагуур элдэн хөөгөөд алга болов. Шар арслан ууртай архирч айн зугтсан олзныхоо араас нэхэн хөөлөө. Гэнэт хаанаас ч юм бэ хөл нь арслан зааных шиг аварга том, арьс нь царс модны холтос шиг үрчлээстэй тагдгар намхан амьтан бий болов.
Арслан урьд өмнө ийм амьтантай учирч байгаагүй бололтой сэгсийсэн өтгөн дэлтэй хүнд толгойгоо сэгсрэн, аюултай хурц соёогоо арзайлгаад түүнийг айлган сүрдүүлж хүрхрэв.
Энэ тэнгэр ниргэх адил сүртэй дуу хирсний уурыг хүргэж хурц эвэртэй мөлгөр хоншоороо дээш өргөөд арслан уруу дайрав. Ингээд цааш болж өнгөрсөн явдлыг дайн тулаан ч гэж хэлэхийн аргагүй юм болов.
Уян шар бие агаарт хөөрөн эргэлдэж хирсний xөлд унахад доор нь түүнийг дэвсэн хаячхаад байгуулсан гавьяагаа огтхон ч тоосон шинжгүй сохор уурандаа бaригдсан тэр цааш гүйлээ.
Амьтдын энэхүү довтолгоонд улаан арьст одой хүмүүс бүслэлтээ орхин зугтаахыг Нао тэсгэлгүй хүлээн суув. Гэвч итгэл найдвар нь талаар өнгөрч зугтаж байгаа амьтад тэдний захыг ч шүргэлгүй хурдлан алга болов.
Шөнө болоход түүдгийн гал боржин чулуун зөргийн адагт улалзан асаж, улаан арьст одой хүмүүсийн зэрлэгээр хөхрөх, баярлан хашхиралдах сөөнгө дуу тодхон сонстсоноо төдөлгүй дайсны чигт нам гүм болж бас гагцхүү мэлхий вааглах, бутан дунд мөлхөх гүрвэлийн чимээ сонстох болов.
Гэнэт усны гадарга дээр нэгэн гайхалтай сүүдэр үзэгдэж Уламрчуудын ойролцоох арал уруу чиглэн чимээгүйхэн хөвлөө.
Тэд усан дотор урт хар мөр үлдээн үе үе замаг болсон толгойгоо цухуйлган явна.
Нао болон нөгөө шархтай эр хоёр харанхуй уруу хүчлэн хараад тав зургаан тийм сүүдэр хөвөхийг олж тогтоов. Тэд apaл хүртэл хөвөөд боржин чулуун мөргөцөг дээр авиран гарч нуугдаж барьсан юмгүй харин ч бүр доог тохуу хийн хашхиралдахад Нао улаан арьст одой хүмүүсийн дууг сонсоод гайхсан боловч эл явдалд эргэлзэж байтал дайсны бэхлэлтийн зүгээс хариу баярлан хашхиралдахыг сонсоод бүүр ч итгэв.
Амьтдын зугтаахыг Уламрчууд анхаарал тавин харж байсан агшинг улаан арьст одой хүмүүс ашиглажээ.
Гэтэл тэд яаж тэр аралд хүрэв ээ? Шавар намгийг яаж гаталж гарав аа? Ирвэсийн хүү ийнхүү гайхан бодож байтал шувтан мөрт эр гараас нь гэнэт татан эргийн зүг заав.
Нао тэр зүг харсан боловч юу ч олж үзсэнгүй. Энэ сацуу шархтан эр агаарт хуруугаараа намгийн эргээс арал уруу шугам хий татан үзүүлэв. Тэгээд боржин чулуун зөрөг уруу заажээ.
Нао тэр арал эрэгтэйгээ усан доогуур боржин чулуун зөргөөр холбоотой юм гэж тэр хэлэх гээд байгааг ойлгосон боловч энэ тухай хэтэрхий оройтож мэджээ.
Арлыг аль хэдийн дайснууд эзэлж улаан арьст одой хүмүүс чулуу, хануур жадаа хаана ч хүртэл хүргэж чадахаар ойртон ирсэн тул Уламрчууд хадан хошууны араар орж нуугдах хэрэгтэй болов.

***

Намгийн дээгүүр дахиад л нам гүм ноёлов. Одод анивалзан гялалзах тэнгэрийн доор Нао нойргүй хонов.
Улаан арьст одой хүмүүс зөрөг дээр тавьсан гишүүн овоогоо алгуурхан боловч шаргуухан урагшлуулсаар байлаа. Энэ байдлаар бол шөнө дунд гэхэд л бэхлэлт нь Уламрчуудын түүдэг галд яг тулж ирэх ажээ. Тэгвэл дайсан довтлох нь мэдээж...
Одоо довтолгоод боржин чулуун зөргийг бүхэлд нь гийгүүлэх Уламрчуудын гэрэлд орж ирэхэд нөхцөл байдал нь хүнд болов. Нао бие сэтгэлээ хөвчлөн дайчилж дайсны хөдөлгөөнийг ажиглаж байтал арлын зүгээс шидсэн чулуу гэнэт түүдэг дотор унав.
Түүдгийн гал шийхнан унтарч нарийхан хар утаа агаарт олгойдон босов. Нао тэр дор нь дайсны санааг ойлгожээ. Тэд нойтон өвсөнд ороосон чулуу шидэж галыг нь унтраах юм уу, ядахдаа дөлийг нь намтгая гэж бодсон аж. Тэгвэл довтлогсод Уламрчуудын түүдгийн гэрэлд орох аюулаас аврагдах байв.
Бүслэгдсэн энэ хүмүүс үхлийн аюулыг яаж зайлуулах вэ? Нуугдсан газраасаа гарч улаан арьст одой хүмүүс уруу сум, жадаа шидэж дайтах уу?
Гэтэл тэд бутанд нуугдаад үзэгдэхгүй, харин ч уламрчууд түүдгийнхээ гэрэлд дайсанд илхэн харагдаж хадуур жадных нь бай болохоор байлаа.
Нойтон чулуунууд ар араасаа үргэлжлэн бууж шийхнан унтрах түүдгийн дээгүүр баглагар хар утаа улам босов. Apгa барагдахдаа уурласан Уламрчууд мөндөрлөн буух хөнөөлт чулуу, буудал уруу нь улам дөхөх гишүүн овоо хоёрыг ээлжлэн харна.
Төдөлгүй түүдэг бүр унтарч эхлэв.
— Нам Гав хоёр тулалдахад бэлэн үү? гэж Нао асуугаад хариу сонсолгүй дайчин уриагаа хашхирав. Ирвэсийн хүүгийн дуу өөртөө итгэсэн итгэлийн аясаар бус шархтсан амьтны гуниг хилэн хосолсон өнгөөр сонстоно.
Залуу дайчид өөрийнх нь өгөх дохиог дуулгавартай хүлээсан авч Нао дахиад л эргэлзэж эхлэв. Тэгээд нүд нь гялалзан, баяртай мишээл нүүрэнд нь тодорч ялан дийлсэн хүний дуугаар хөхрөв. Нао гараа урагш сунгаад баярлан хөөрсөн дуугаар,
— Улаан арьст одой хүмүүс дөрвөн өдөр бэхлэлтийн ард наранд хатаж өнжив үү? гэв.
Тэгээд түүдэг дотроосоо цүүчил шүүрэн аваад урагш гүйн мөчрөн овоо уруу шидэв. Нам Гав шувтан мөрт гурав түүний caнaaг ойлгон цогтой цүүчил аваад хуурай гишүү уруу шидэв.
Энэ явдалд гайхсан одой хүмүүс хэдэн хануур жад таамгаар шидсэн боловч аль нь ч оносонгүй. Тэгээд эцэст нь Наогийн садааг ойлгосон боловч оройтжээ.
Дөлний улаан хэл дээш өрвөлзөн бэхлэлтийн хуурай гишүүг долоон авав. Агшин өнгөрөхөд аварга том түүдэг болон хувирчээ.
Нао дахиад дайчин уриагаа бүр итгэлтэй бахдуун дуугаар хашхирав. Энэ итгэлийн дуу залуу дагуулуудынх нь зүрх сэтгэлийг итгэл найдвараар дүүргэв.
— Уламрчууд шар махчингуудыг ялсан гэж Нам хашхиран, — Улаан арьст одой чононцруудын учрыг олж чадахгүй гэж үү? гэлээ. Их түүдгийн гал намгийн гадаргыг нэлд нь гэрлээрээ гийгүүлэхэд шавж, xopxой загас сүрэг сүргээрээ түүний зүг тэмүүлнэ.
Бутан дунд нуугдсан шувууд, ан амьтад зугтан гүйлдэв.
Тэнгэр тулам боссон чонын улих, чононцрын улин инээх, цөөвөр чонын чарлах дуунд шувуудын далавчны шурхийх чимээ дарагдана. Гэнэт шувтан мөрт эр сөөнгө дуугаар орилон биеэ цэхлэв. Түүний бүүдгэр нүд сүүмэлзэн гялалзаж баруун зүг уруу гараараа заав.
Мандах нарны гэрэл шиг улаавтар туяа алсын гүвээн дээгүүр татахыг Нао үзлээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.01.14 12:30 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 864
Баярлалаа Крофт минь

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.01.14 12:40 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6061
Location: Энд
Баярлалаа Крофтоо :wd: :wd:

Энэ амьтад тэгээд түймрээс зугатсын байх даа?

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.01.14 1:44 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Дөрөвдүгээр бүлэг
ШУГУЙ ДАХЬ ТУЛАЛДААН

Дараачийн өдрийн өглөө байлдааны ов мэх нь амжилтгүй болсонд галзууртлаа уурласан улаан арьст одой хүмүүс шугуйн цаанаас байн байн үзэгдэх болов. Тэд алсаас хануур жадаа далайн Уламрчуудыг сүрдүүлнэ. Тэдний нүд хилэнтэйеэ гялалзах ажээ. Тэгээд гишүүн овоо босгон түүнийгээ ycaap норгож дахиад л боржин чулуу зөргөөр урагш хөдөлгөж эхлэв.

***

Шувтан мөрт эрийг бас гэнэт сунжруулан xaшхирч эхлэхэд нар чанх орой дээр голлон ирсэн байлаа. Тэр хөл дээрээ үсрэн босоод гараараа нэг юм даллан дуудав. Тэртээ алсаас бөглүүхэн дуугарах хариу чимээг салхи авчирна. Тэр үед Нао аварсан хүнтэй нь усны дусал шиг адилхан хүмүүс намгийн тэртээ алсад байхыг олж үзэв.
Тэд зэгсэн дунд зогсоод Уламрчуудын үзээгүй нэгэн гайхалтай зэвсэг өргөн даллана. Улаан арьст одой хүмүүс мөн л үл таних тэр хүмүүсийг олж харчхаад хэдэн эр тэдний зүг ухасхийн гүйлдэж зэгсэн дунд ороод алгa болов. Нао араас нь сэтгэл догдлон ажиглав. Улаан арьст одой хүмүүс зэгст шугуйг нэгжин эрэг даган хэрэн тэнэнэ.
Тэгснээ төдөлгүй бараа нь тасарч намаг дээгүүр ахиад л нам гүм ноёлов. Хэдхэн мөчийн дараа хоёр нь эргэн ирж бөөн хүмүүс дагуулан буцаад явав.
Нао ямар нэг чухал явдал болжээ гэж ойлгосон бөгөөд шувтан мөрт ч бас тэгж бодож, тэр ч байтугай чухам юу болсныг нь тааварлан мэджээ.
Тэр шархт хүн гуян дээрх шархаа тоолгүй үсрэн босоод улаан арьст одой хүмүүсийн араас сэтгэл түгшин ажиглаж үе үе тасалданги хоржигносон дуу гаргана.
Энэ сацуу үл тааварлах үйл явдал улам өрнөн улаан арьст одой хүмүүсийн дөрвөн баг бас нэмэгдэн намгийн эргийн шугуй уруу явав. Гэтэл бургасны дунд урт гонзгой толгой, цээжин бие нь нарийхан, шувтан мөртэй гуч гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүс үзэгдэв. Улаан арьс одой хүмүүс тэднийг гурван талаас нь бүсэлж ийнхүү тулалдаан эхлэв. Шувтан мөрт хүмүүс дайсан уруугаа хануур жадыг гараараа бус нэгэн гайхалтай хэрэгслийн тусламжтай шиднэ. Уламрчууд амьдралдаа анх удаа ийм юм үзэж байгаа болохоор чухам юу болохыг нь ухан ойлгож чадсангүй. Энэ бол бөгсөндөө дэгээ бүхий бүдүүн саваа ажээ. Тийм саваагаар шидсэн хануур жад гараар шидсэнээс илүү хүчтэйгээр хол тусаж байлаа.
Тулалдааны эхэнд улаан арьст одой хүмүүс ихээхэн хохирол үзэж дайсны xaнyyp жаданд өртсөн хэд хэдэн хүн газарт үхэтхийн унав.
Гэвч улаан арьст одой хүмүүсийн шинэ хүч сэлбэн ирж шугуй дундаас хаа сайгүй улбар шар үстэй толгой цухуйн үзэгдэж, хорсож уурласан тэд улин орилолдож тулалдаанд орно. Уламрчуудаас айн болгоомжилж байсан нь ч аль хэдийн мартагджээ.
Энэ нь шувтан мөрт хүмүүсийг сайн мэдэх тэд гардан тулалдахдаа айхгүй байсан юм уу, эсвэл дээр үеэс уламжлан ирсэн өшөө хорсол нь гэнэт бадарч айж болгоомжлохоо мартсан ч байж болох юм.
Боржин чулуун зөргөөр урагшилж байсан бэхлэлт нэг ч хүнгүй болохыг Нао ажиглан мэдэв.
Тулалдаан эхлэх үед л гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх зохистой цагийг Нао хүлээж байлаа. Нао ямар ч гэсэн задгай газар тулалдъя гэж боджээ. Улаан арьст одой хүмүүс шувтан мөрт овгийнхныг ялбал тэдэнд мөн үхэл зайлшгүй ирнэ гэдгийг ойлгох аж.
Галаа харуул манаагүй орхиж болно гэж үү? гэсэн бодол Наог бас зовооно. Уламрчуудыг тулалдахын цагт галтай хорго нь саад болж аюулд нэрвэгдэх нь гарцаагүй. Гэвч тэр хэрвээ ялбал улаан арьст одой хүмүүсээс гал олоод авчихна, харин ялагдвал... ялагдвал тэртээ тэргүй Уламрчууд галаар яах вэ дээ.
Зохистой цагийг ашиглан Нао давших дохио өгмөгц Уламрчууд дайчин ypиaгaa чанга хашхиран нуугдаж байсан хадныхаа араас гүйн гарч ирэв.
Улаан арьст одой хүмүүсийн шидсэн хэдэн хануур жад халти шүргэхийг үл тоон байдгаараа хурдлан дайрав. Нүд ирмэхийн зуур дайснаа гүйцэн очтол арав гаруй жадны хурц үзүүр Уламрчуудыг угтлаа.
Нам бөөн дайсны гол уруу хоёр хануур жад шидээд бороохойгоо толгой дээрээ өргөн урагш ухасхийв. Гурван дайсан газарт үхэдхийн унасан ба энэ агшинд Haм Гав хоёр бас тулалдаанд оров. Дараачийн агшинд Уламрчууд уруу бөөн жаднууд нисэн ирж тэд шархдав. Гэвч алсаас бяд муутай гараар шидсэн жадны шарх аюул байсангүй. Гурван бороохой дайсны толгой дээрээс зэрэг бууж бас хэд хэдэн одой хүмүүс алагдав. Амьд мэнд үлдсэн хэд нь, Наогийн аварсан шувтан мөрт Уламрчуудад туслахаар гүйн ирэхийг үзчихээд зугтан арилав. Ирвэсийн хүү тэднийг зэгст шугуйд орон нуугдахаас нь өмнө гүйцэн очиж бас хоёрыг цааш харуулж амжлаа.
Шувтан мөрт хүмүүстэй нийлэхийг Нао тэсгэлгүй хүсэж улаан арьст одой хүмүүсийг мөрдөн хөөх гэж цаг алдсангүй.

***

Энэ үеэр бургасан дунд гардан тулалдаан ид үргэлжилж байлаа. Шувтан мөрт хүмүүсийн зарим нь бүслэлтийг сэтлэн зайлж амжжээ. Тэд модны ард нуугдаад хачин гайхалтай дэгээ бүхий саваа модны тусламжтай хануур жадаа шиднэ. Гэвч бүслэлтэд үлдсэн хүмүүсийн байдал найдваргүй байлаа. Улаан арьст одой хүмүүсийн уур хилэн урьдын адил оволзож тулалдахаас гадна тооны хувьд ч давуу байлаа.
Иймд улаан арьст одой хүмүүс ялах нь гарцаагүй болж байсан энэ үед гагцхүү Уламрчууд тулалдаанд оролцвол байдлыг өөрчилж болохоор байв. Уламрчууд үүнийг тодорхой ойлгож, даруй туслахаар хурдавчлав. Тэднийг тулалдааны талбар уруу дөхөн ирэхэд арван хоёр одой хүн, арван шувтан мөрт хүмүүс газарт үхсэн хэвтэж байв.
Арслангийн архирах хүчирхэг дуу адил Наогийн дайчин уриа улаан арьст одой хүмүүсийн дээгүүр нүргэлэн, аварга том Уламр эр дайсан уруугаа уулын уруй шиг дайран орлоо. Ирвэсийн хүүг уур хилэн эзэмджээ.
Наогийн хүнд бороохой дайсны гавал, нуруу, сээр, хэнхэрцэг алийг нь ч ялгалгүй хэмх цохих тул улаан арьст одой хүмүүс өмнө нь том биеийнх нь хүч тэнхээг тааварлаж байсан боловч ийм юм болно хэмээн төсөөлж байсангүй бололтой.
Дайсныг сэхээ авахаас өмнө Нам Гав хоёр ч ухасхийн орж үхлийн цохилт өгөв. Гэнэтийн ийм тусламжинд хөхөн баяссан шувтан мөрт хүмүүс улаан арьст одой хүмүүсийн зүг хануур жадаа ахиад л шидэж эхлэв. Улаан арьст одой хүмүүс үймэлдэн эмх замбараагаа алдаж гарчээ.
Тэдний хэдэн хүн айж зугтах гэсэн боловч ахлагчийн нь ууртай хашхирах дуу тэднийг зогсоож ахиад л бөөгнөрөв. Тулалдаан хэсэг зуур зогсов.
Энэ амсхийлтийг шувтан мөрт хүмүүс ашиглан тарж амжив. Тэд гарнаасаа илүү сум шиддэг багажиндаа найдаж гардан тулалдахаас зайлсхийн зайтайхан газраас тулалдах нь дээр гэж үздэг ажээ.
Шувтан мөрт хүмүүсийн хануур жад агаарт дахиад л исгэрэн зарим нь газраас чулуу түүж аваад нөгөө гайхалтай савааныхаа үзүүрийн дэгээнд хийж маш сурмагаар харвана.
Шинэ холбоотноо Нао мөн дэмжиж улаан арьст одой хүмүүс уруу газраас түүн авсан xaнyyp жадаа эхэлж дайрахдаа л шидлээ.
Бас бөөгнөрсөн дайсан уруу чулуун мөндөр буулгав. Хэрвээ тэд дахиад гар тулалдаанд орохгүй бол ялагдах нь зайлшгүй болсныг улаан арьст одой хүмүүс дороо сэхээрэн урагш дайран орсон боловч замд нь тааралдах хүн байсангүй.
Шувтан мөрт хүмүүс хажуу тийшээ түргэн зайлж, тэднийг бодоход хурдан шалмаг Нао Нам Гав гурав үлдсэн одой хүмүүсийг дор нь хөөн гүйцэж устгаж байв. Хэрвээ шувтан мөрт хүмүүс Уламрчууд шиг хурдан шалмаг хөдөлгөөнтэй сэн бол гардан тулалдаанаас хялбархан зайлсхийж чадах байлаа. Гэвч урт нарийхан хөлтэй тэд итгэл муутай гүйн дайснууд ганц нэгээр нь мөрдөж эхлэхэд сэтгэлээр амархан унаж эсэргүүцэл бараг эс үзүүлнэ.
Дахиад л улаан арьст одой хүмүүсийн зүг ялалт хазайж эхлэв.
Нао тулалдааны талбарыг сайтар ажиглаж харсны эцэст захирангуй дуугаар байлдааны үйл ажиллагааг удирдаж байгаа хүнийг олж үзэв. Энэ бол булиа маягийн пагдгар биетэй адуу шиг том шүдтэй эр бөгөөд гал шаргал үсэнд нь мэдэгдэхүйц буурал оржээ.
Түүнийг арван тав орчмын шилмэл дайчин эрс хүрээлж зогсоно. Энэ хүнийг хөнөөж чадвал тулалдааны төгсгөл дорхноо шийдэгдэх аж.
Ирвэсийн хүү аварга том биеэ цэхлэн дайчин уриагаа хашхирч үхэл аюулыг үл хайхран урагш ухасхийв. Түүний бороохойн цохилтод цөм хиарлаа. Гэвч буурал үст ахлагчаа хүрээлэн байсан дайчид хажуу талаас нь цохилт өгөн Уламрчуудын замыг хаав. Нао тэднийг бут цохивч тэдний оронд дайсны шинэ хүч сэлбэн гарч ирэв. Энэ үед Нао Нам Гав хоёрыг туслалцуулахаар дуудан байдаг хүчээ шавхан дайсны эгнээг сэтлэн ахлагч уруу нь дайран орж хүнд бороохойн ганц цохилтоор гавлыг нь самрын яс шиг хага цохив...
Энэ агшинд Нам Гав хоёр туслахаар дөхөн ирж амжсан байлаа. Улаан арьст одой хүмүүс үймэлдэн сандрав. Ахлагчийн нь дуу тэднийг мохошгүй хүчээр эцсийн амьсгалаа хураатал тулалдахыг уриалж байсан билээ. Гэтэл одоо тэр дуу байхгүй болсон болохоор эр зориг нь мохон хүч буурч сөнөх тавилан ойртсоныг мэдэрч эхэлжээ.
Улаан арьст одой хүмүүс үймэлдэн сандарч, санд мэнд харайлдан эр чадал, зориг самбаагаа дахиад олж авна гэж итгэн эргэж ч харахгүй төрсөн нутаг, отог овог уруугаа гүйлдлээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.01.14 2:51 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 864
Өө харин энэ хэсэг лаг шд бөөн технологийн дэвшил.Баярлалаа

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.01.14 6:37 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: May.07.13 9:32 pm
Posts: 47
гоё явж байна даа
энэ номыг урд нь уншиж байгаагүй болхоор гоё байнаа


Top
   
PostPosted: May.01.14 9:21 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6061
Location: Энд
Баярлалаа Крофтоо :wd: :wd:

Хөөрхий муу одой хүмүүс удирдагчгүй болов оо.

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.02.14 9:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Өө хоёр гурван бүлэг оруулчихъя гэсэн чинь эгч гуай сканнер аваад жилийчихсэн байна шд.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.03.14 9:42 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
croft wrote:
Өө хоёр гурван бүлэг оруулчихъя гэсэн чинь эгч гуай сканнер аваад жилийчихсэн байна шд.

Uu egch bolil doo. :m4:


Top
   
PostPosted: May.03.14 12:06 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 114
egchee skaineraa hurdan abchirch uguurei :-)


Top
   
PostPosted: May.03.14 3:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6061
Location: Энд
Крофтын эгч хурдан сканнертайгаа буцаж ирьеэээ

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.03.14 3:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Харин өөрөө л очиж авахаас. Манай эгч ер нь осолтой шүү дээр амралтын өдөр босоод аягүй орчуулга хийх гэсэн чинь өглөө эрт орж ирээд нөүтбүүк аваад явчихсан байсан :haha:.

_________________
:f01:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 209 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 9 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited