#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 6:52 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 46 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Jan.08.14 12:02 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Үүнийг дуусгахгүй юм байх даа. Бас л сонирхолтой л зохиол.

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Jan.13.14 10:23 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Саяхан киног нь тун давгүй санагдсан. Номтойгоо тун адил маш сонирхолтой кино байсан.

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Jan.13.14 11:43 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6437
Анх далайд гарсан өдрөөс эхлээд холбоочин хоёрын маань ажил их байлаа. Юу гэвэл Гумбольдт урсгалд ормогц л зай агуулаатай хайрцагнуудаас, далайн ус дусалж эхэлсэн учир задгай усан дээр яваа үед аварч хамгаалж болох боломжтой юм бүхнээ хамгаалахын тулд радионыхаа байрыг брезентээр хучих хэрэгтэй болсон юм. Дараа нь холбооч хоёр маань хэмжээгээр тун ялихгүй салан дээр зэгсэн өндөр антенн ямар аргаар тогтоох учраа олохгүй мунгинав. Эхлээд антеннаа цаасан шувуунд уяж дээш хөөргөж үзсэн боловч тэр нь салхинд цохигдоод дорхноо л давалгааны цаагуур орж алга болдог байв. Тэгэхлээр нь агаарын бөмбөрцөгт уяад хөөргөж үзсэн боловч хальс нь халуун орны наранд цоо түлэгдээд умайж хорчийн усан дээр бууж ирдэг байлаа. Гэтэл бас тоть шувуу тоншиж хэмлээд нэг удаа ухах дөхлөө. Өөр нэг зүйл гэвэл бид Гумбольдт урсгалаар хоёр долоо хоног явсны эцэст Андын амь сүнсгүй бүсэнд орсон учир богино долгион савангийн хоосон хайрцаг доторхи агаар шиг таг чиг болно.
Гэнэт нэг өдөр богино долгион санамсаргүй амь орж, Торстейний маань дуудлагын дохиог, Шведийн радио сонирхогчтой холбоо барих гэж радио дамжуулагчтайгаа ноцолдож суусан Лос Анжелосын нэг хүн сонсжээ. Тэр америк хүн манай дамжуулагч ямар системийнх болохыг асуугаад бүрэн төгс хариу авч Торстейний хэн, ямар хүн хаана суудгийг лавлажээ. Ингээд Торстейнийг Номхон далайд яваа салан дээрх хулсан сууцанд суудаг гэж хэлэхэд нь хачин янзын чимээ хэдэн удаа сонсогдсон учир Торстейн маань хүн ямар хүн болохоо шалавхан дуулгаж авчээ. Алсад суугаа цаад хүн сая нэг учрыг мэдэж ухаан орж, миний нэр Гал, манай эхнэр Анна швед гаралтай хүн, та нарыг амьд мэнд, сайн явж байна гэж ар гэрийнхэнд чинь хэл дамжуулна хэмээн амлажээ.
Энэ орой бидэнд тун ер бишийн хачин санагдсан юм. Алс холын Лос-Анжелосын Гал гэдэг огт танихгүй нэг кино зураг авагч хүн, бид хэдийг өөрсдийг маань тооцохгүй бол бидний хаана явааг, эсэн мэнд байгааг мэдэх цорын ганц хүн болжээ. Тэр оройгоос эхлээд Гал, өөрөөр хэлбэл Гарольд Кемпел, түүний найз, Френк Кюевэс хоёр шөнө болгон ээлжээр жижүүрлэж манай салнаас дохио чагнан суудаг болж Герман маань, нэр ус бараг дуулддаггүй, тэр тусмаа цаг уурын мэдээ огт ирдэггүй алс холын районоос хоногт хоёр удаа цаг уурын мэдээ нэвтрүүлдэг болсон гэж АНУ-ын цаг уурын товчооны даргаас талархал илэрхийлсэн цахилгаан утас хүлээж авав. Улмаар Кнут, Торстейн хоёр шөнө болгон бусад радио сонирхогчид лугаа холбоо тогтоож цаадуул нь өмнөд Норвегийн Нутодден хотноо суудаг богино долгионч Эгль Бергээр дамжуулан бидний амар мэндийг Норвеги руу нэвтрүүлдэг боллоо.
Далайн тэхий дунд хиртэйд орсон үеэр радионы байранд маань давстай ус хэтэрхий их орсон учир манай станц хэдэн өдөр дуугаа хураав. Холбооч хоёр маань ч эрэг шураг, гагнууртай өдөржин шөнөжин ноцолдож ёстой нэг үйлээ үзэж байсан бөгөөд алс холын радио сонирхогчид бид хэдийг зүйл дууссан гэж бодож байсан бизээ. Ингээд нэгэн орой «L2В-ийн дуудлага агаарт дүүлж, төдөлгүй радио байр маань шар зөгийн үүр шиг шунгинаж жингэнэж гарлаа. Америкийн олон зуун богино долгиончид манай дуудлаганд хариулж нэгэн зэрэг түлхүүр дардаг байлаа. Үнэндээ ч холбоочдын байранд ороод очиход шар зөгийний үүрэнд сууж байгаа юм шиг санагдана. Юм болгон эргэн тойрноосоо усанд шавшуулж норсон агаад бальс гуалингууд дээр дэвссэн жижиг хаймар олбог дээр манай хоёр холбоочин сууна. Бидний хэн нэг морзын түлхүүрт xypуy хүрэх юм бол тэр даруй гүйдэл хурууны ар өвөр талд зэрэг жирсхийнэ. Хэн нэг маань байхгүй юм гэж байдаггүй радио станцын өрөөнөөс харандаа шумбадах гэж гар явуулдаг юм гэлээ гэхэд тэр хүний үс арзасхийн босох юм уу, аль эсвэл харандааны үзүүрээс том том хөх оч цацраад унах нь тэр. Хулсан сууцны энэ хэсэгт Торстейн, Кнут, тоть гурав л эзэн хүний байдалттй эрх жаргалаа эдэлдэг байхад бид хэд аюултай бүсийн хил хязгаарыг тэмдэглэж хэсэг хатуу цаас хадсан билээ.
Нэг үдэш орой Кнут радио байрандаа дэнлүүний гэрэлд нэг юм оролдож сууснаа, хөлөөс минь чангааж, Осло хотын ойролцоо байдаг Христиан Амундсен гэдэг залуу ярьж байна гэв. Энэ бол радио сонирхогч аврагуудын нэг ажээ. Яагаад гэвэл манай 13990 килоцикл бүхий богино долгионы бяцхан дамжуулагч секунтэнд зургаагаас илүүгүй ватта, өөрөөр хэлбэл жижиг цахилгаан дэнлүүний л хиртэй чадалтай ажилгадаг билээ. Энэ бол наймдугаар сарын 2-ны орой, биднийг өрнө зүгийн 60 градуст ороод байсан өөрөөр хэлбэл Осло хот дэлхийн бөмбөрцгийн чанх нөгөө талд гараад байсан үед болсон хэрэг илүү дээ. Маргааш нь Хокон ван 75 нас хүрэх байсан учир бид хэд, шууд салан дээрээсээ баярын цахилгаан утас цохиж, нөгөөдөр нь Христианаар дамжуулан аян замдаа амжилттай сайн явж эргэж ирэхийг хүсэн ереөсөн вангийн хариуг хүлээн авч билээ.
Салан дээр өнгөрөөсөн бид хэдийн бүх амьдралд этгээд гаж чанартайгаар ухаан санаанд шингэн үлдсэн өөр нэгэн зүйл бий. Бид гэрэл зургийн хоёр аппараттай гарсан бөгөөд, Эрик маань авсан зургаа зам зуураа угааж явах гэж химийн бодис нөөцөлсөн учир бид олигтой болоогүй зүйлийн зургийг дахин авч явав. Халиман аврага загаснуудтай уулзсан цагаас эхлээд Эрик маань тэвчиж сууж чадахаа больж, нэгэн орой химийнхээ бодисыг яг зааврын нь дагуу найруулж хоёр хальс угаав. Эрээн цоохор, судал татсан дүрсийг харахад зурагт цахилгаан мэдээний зураг санаанд орно. Ийнхүү бид хальсаа эвдэж орхих маань энэ. Ингээд радиогоор асууж лавласанд, бидний радио мэдээг Голливудын нэг богино долгионч хүлээн авч, гэрэл зургийн лаборатори руу утасдаж, төдөлгүй бидэнд нэгдүгээр хор чинь хэтэрхий хүчтэй учир 16 градусаас халуун усанд найруулбал хальсан дээрх дүрс чинь судалтана гэж мэдэгдэв.
Бид зөвлөлгөөн өгсөн хүндээ талархал илэрхийлээд хамгийн хүйтэн нь яг далайн урсгалын 27 градус орчим халуун ус болохыг лавлаж мэдэв. Ингээд Герман бол хөргөгч техникийн инженер хүн учир би тоглоом хийж, энэ усыг 16 градус хүртэл хөрөг гэж хэлэв. Тэгсэн чинь Герман маань хаймар завь хийлснээс хойш дахин хэрэглээгүй явсан жижиг шил нүүрсний хүчлийг хэрэглэж болох уу гэдэг байна шүү. Тэгээд л жижиг цагаан сав уутан хөнжил ноосон цамцаар хучиж байгаад л илбэ үзүүлж гарлаа. Гэнэт Германы сахал үс цан хүүрэгтээд том гэгчийн цагаан мөстэй сав барьсаар орж ирэв.
Эрик маань дахин угааж, энэ удаа тун сайхан дүрс гарлаа.
Богино долгионоор агаарт түгдэг үл үзэгдэгч хүмүүсийн үг яриа эрт цагийн Кон-Тикийн үед ой тойнд оромгүй зүйл байсан боловч бидний доорхи далайн давалгаан аанай л эрт дээр үеийнхээрээ бөгөөд манай бальс салыг мянга таван зуугаад жилийн өмнөх шигээ өрнө зүг хөөн тууна.
Биднийг өмнөд далайн арлууд хүрэх замынхаа талд ороод явж байх үед цаг уурын байдал бага зэрэг тогтворгүй болж, үе үе үер бороо дайрч, пассат салхи зүг чигээ өөрчилж байв. Биднийг Экваторын урсгалын ихэнх талыг аваагүй явахад ганц зүүн өмнөд зүгээс үлээж байснаа яваандаа дорно зүгээс үлээх болов. Бид зургадугаар сарын 10-нд өмнөд өргөргийн 6 градус 19 минутын тушаа хамгийн хойт цэгт хүрлээ. Экваторт тун ойрхон явсан учир Маркизын хамгийн хойт талын арлуудаас ч холуур дөлөн өнгөрч, хязгааргүй их далайд хуурай газар олж харалгүй балардаг хэрэг үү, үгүй юү гэж бодож явцгаасан юм. Гэтэл пассат салхи бас хазайж дорноос биш, харин зүүн хойт талаас үлээх болж, бид өмнө зүг арлуудын өргөрөг тийш дугуйран чиглэв.
Салхи, давалгааны зүг чиг заримдаа хэдэн өдрөөр өөрчлөгдөхгүй нэг хэвэндээ байх тул бид тийм үед шөнийн жижүүрт хэн гарах ёстойгоо ч мартчихаад жижүүр ганцаараа гадаа үлдсэн хойно л санадаг байв. Яагаад гэвэл салхи тогтуун өдрүүдэд жолооны сэлүүрээ чанга баглаад «Кон-Тики» бидний ямар ч оролцоогүйгээр цүлхийтлээ үлээгдсэн дарвуултай хөвнө. Тийм шөнүүдэд жижүүр хүн сууцныхаа үүдэнд од мичид хараад л санаа амар сууж явна. Хойгт байрлалаа өөрчиллөө л юм бол гадагш гарч сэлүүр хөдөлсөн, салхины чиг хувирсан алин болохыг магадлах хэрэгтэй болно.
Бид хэдэн долоо хоногийн турш шөнийн тэнгэр ажигласан хойноо л од мичдийн байрлалаар сал залах туйлын хялбар арга болохыг мэдлээ. Үнэндээ ч шөнө од мичдээс өөр юугаа харж явах билээ дээ. Бид хэдийд ямар хойг, од хаана байх ёстойг мэддэг байсан бөгөөд Экваторт дөхөж очих үед Долоон бурхан тэнгэрийн хойт хаяанд тун тод харагдах болсон учир экваторыг огтлон гарч гэмээж нь л үзэгдэх ёстой Алтан гадас харагдах вий гэж их айх болсон юм. Гэвч пассат салхи зүүн хойт зүгээс үлээх болоход Долоон бурхан ч дахин алга болов. Эртний полинезчууд аугаа их далайчид байжээ. Тэд өдрийн цагт нараар, шөнийн цагт од мичдээр зүг чигээ баримжаалдаг байсан юм. Тэнгэрийн мандлыг таван хуруу шиг мэддэг улс байжээ. Газар дэлхий бөөрөнхийг мэддэг байсан, хэл ярианд нь Экватор, Мэлхийн зам, Матарын зам гэхчилэнгийн нарийн зүйлсийн нэр ус дайралддаг билээ. Гавайн арлуудын полинезчууд лонхон хулууны хальсан дээр, бусад зарим арлынхан нь сүлжмэл мөчрөөр далайн нарийн зураг гаргаж арлуудыг дунгийн ясаар, онцгой чухал урсгалуудыг мөчрөөр тэмдэглэдэг байжээ. Полинезчууд бас мэддэг байсан таван гаригаа, хэл ярианд нь 300 орчим нэр ус бүхий бусад хөдөлдөггүй одноос ялгахын тулд нүүдэллэгч однуудын нэрээр нэрлэдэг байжээ. Эртний Полинезийн сайн далайчин болгон ямар од тэнгэрийн аль хэсэгт байдаг, хэдий үед хаана байх ёстойг андахгүй мэддэг байсан ажээ. Аль ямар од, аль ямар арлын чанх орой дээр очдогийг мэддэг байсан бөгөөд олон шөнө, олон жил дараалан тийнхүү орой дээр нь байдаг од мичдийн нэрээр тэр арлыг нэрлэдэг байжээ.
Полинезчууд одот тэнгэр дорнодоос өрнөд зүг рүү тонгойн эргэдэг асар том гэрэлт луужин гэдгийг мэддэг байснаар барахгүй орой дээрх од мичид нь далайд хаашаагаа явж буй зүг чигийн нь баримжаа болж өгдгийг ч ойлгодог байжээ. Полинезчууд далайн Америкт ойролцоох хэсгийг эзэлсэн арлуудыг судлан нээж, суурьшиж аваад зарим нэгний нь хооронд холбоо тогтоосон бөгөөд тэр замаар нь олон үеийнхэн нь аялан жуулчилж иржээ. Таитийн жолоодогч нар умард тийшээ далайн хоёр мянган бээр, өрнө тийшээ хэдэн градус зайтай орших Гавайн арлууд руу хэрхэн аялдаг байсан тухай үлгэр домогт өгүүлдэг билээ. Эхлээд жолооны хүн, нар, од мичдээр баримжаалан Гавайн арлуудын өргөрөгт орж, улмаар завиа чанх хажуу тийшээ нь өрнө зүг эргүүлж ойрын арлууд руу зам заагч шувуу, үүл харагдах хүртэл чигээрээ явдаг байжээ.
Полинезчууд одон орныг хэзээнээс тийм сайн мэддэг болж, хаанаасаа тийм нарийн хуанли зохиосон хэрэг вэ? Өрнөдийн меланезчууд, малайчуудаас л сураагүй нь лав. Гэтэл гайхамшигт соёлоо Америкийн ацтек, майе, инкүүдэд үлдээн гэнэт алга болсон «цагаан арьст, сахалт хүмүүс» яг тийм нарийн хуанлитай байсан бөгөөд одон орны хувьд тэр үеийн европынхны зүүүлээ ч үгүй байсан их мэдлэгтэй байжээ.
Полинез, Перу хоёрын аль алинд Мичид гарах өдрийг жилийн эхэн гэж тоолдог бөгөөд аль алин нь түүнийг газар тариалангийн бурхан гэж шүтдэг юм.
Уулархаг нутаг нь Номхон далайн тал руу нам болдог Перуд өнөө хүртэл элсэн цөлийн дунд эрт цагийн одон орны судлалын газрын балгас үлдэж хоцорсон нь чулуун хөшөө пирамид босгож, амтат төмс, лонхон хулуу тариалж, мичид гарах өдрийг жилийн эхний өдөр гэж тоолдог байсан аанай тэр соёлт ард түмний л дурсгал билээ. Дарвуулт салаар Номхон далайд гарсан Кон-Тики ч од мичдийг сайн мэддэг байжээ.
Долдугаар сарын 2-ноос шөнийн жижүүр одот тэнгэр ширтэж санаа амар суудаг цаг өнгөрлөө. Зүүн хойт зүгээс лассат салхи зөөлөн үлээж хэд хоносны эцэст гэнэт салхи хүчтэй болж, далай уурсан оволзлоо. Шөнө орой болоход cap саруул, аясын салхи сэвэлзэж байсан юм. Бид хэд салны хамар тушаа ус pyу шидсэн зомголыг хөөж гүйцэхэд хэдэн секунд болох нь вэ хэмээн тоолж хурдаа хэмжээд, тун хурдалж байгаагаа мэдсэн юм. Уг нь дундаж хурд бидний хэлээр 12—18 ширхэг «зомгол» болдог байсан чинь энэ удаа ердөө л «6 зомгол» болов. Салны хоёр хажуугаар ус боргионтон гялалзаж байв.
Хулсан сууцанд дөрвөн хүн хүржигнэтэл хурхиран, Торстейн морзын түлхүүрээ даран, би жолооны дэргэд жижүүрлэж байлаа. Яг шөнө дундын өмнөхөн ар талаас тэнгэрийн хаяаг тэр аяар нь халхалсан ер бишийн хачин давалгаан шууд бидэн рүү өнхрөн, араас нь бас аврага том хоёр тийм давалгаан цагаан хөөс цацруулан бослоо. Хэрэв бид тэр газрыг ам мөлтөс өнгөрч амжаагүйсэн бол гайтай золигийн гүехэн хэсэг дээр гэнэт аврага том давалгаан босохыг яриангүй харах байсан юм. Хана туурга шиг урт эхний давалгаан сарны гэрэлд хөөсрөн ойртож ирэх үед би байдгаараа гуугалан бусаддаа болгоомжлох дохио өгч, салаа огцом эргүүлэн аль болох зохистой байрлалтай болгоод, цааш юу болохыг хүлээв.
Эхний давалгаан биднийг гүйцэж ирэхэд сал маань хитгээ дээш өргөж яг энэ үеэр дээрээс буусан давалгааны хяр дээр гарч, эргэн тойронд ус булгилан шуугив. Бид хэд хөөсрөн оволзсон усан дотор орж, хүчит давалгаан яг бидний доогуур оржээ. Ингээд давалгаан урагш гарч өнгөрөхөд салны хамар дээш өндийж, бид хэц хоёр давалгааны хоорондын асар их хонхор руу хазайж гулсав. Төдөлгүй дараагийн давалгаан хөөсрөн ирж, биднийг дахиад л дээш чулуудан давалгааны хяр дээр гаргахад ар талаас тунгалаг бөөн ус эрчлэн дайрав. Сал маань хажуугаараа давалгаан ирэх тэр тал руу эргэж орхиод, эргүүлэх боломжгүй боллоо. Дараагийн давалгаан ойртон бөөн цагаан хөөсөн дундаас шил толин хана туурга гэмээр сүндэрлэн босож, дээд тал нь яг бидний дээрээс нуран буулаа. Ийнхүү давалгаан салан дээрээс буухад миний бие хулсан сууцныхаа дээвэр дороос илүү гарсан гишүүний үзүүрээс зуурч, сал дээш хөөрч, эргэн тойронд ус хөөсрөн буухыг хүлээн амьсгал хурааж зогсохоос өөр яах ч тэнхэлгүй байлаа. Төдөлгүй бид «Кон-Тикийнхээ» хамтаар усан дээр хийдэн хөөрч, давалгааны налуу тал руу алгуурхан гулсан буулаа. Ингээд давалгаан хэвийн байдалд оров. Аврага том гурван давалгаа салны өмнө ар араасаа хөөцөлдөн одож, саран саруулд өдий төдий бэт самар усан дээр бөндийлдөн хөвж явааг харлаа.
Сүүлчийн давалгаан хулсан сууцыг маань маш хүчтэй дайрсан учир радионы нь байранд сууж байсан Торстейн толгойгоороо голройтон унаж, гуалин доогуур их дуу чимээ гаргасанд бусад нөхөд цочин сэрцгээжээ. Хулсан сууцны хана туургаар ус нэвтрэн шаагижээ. Салны хамар хавийн зүүн талын хулсан дэвсгэр цоорч, сум унасан газар шиг харлан харагдах бөгөөд ус руу ордог сагс маань салны хамар мөргөж яйжийснаас бус, бусад зүйл бүрэн бүтэн байлаа. Тийм аврага том гурван давалгаа хаанаас, юунаас болж үүссэн болохыг бид учры нь олж ядсан бөгөөд далайн энэ хэсэгт ердийн зүйл болох далайн ёроолын газар хөдлөлтөөс үүссэн байж ч болох билээ.
Хоёр өдрийн дараагаар бид анхны догшин салхи шуургатай уулзсан юм. Салхи бүүр намдаж, пассат салхитай үед бидний орой дээгүүр хөх тэнгэрт хөвсийн нүүж байдаг хөвөн цагаан үүлийг гэнэт тэнгэрийн өмнөд хаяанаас хүглийн ургасан өтгөн хар үүл шахан хөөлөө. Ингээд салхи тал талаас учир зүг олдохгүй хөдөлж, жолооны жижүүр салаа жолоодож явах нөхцөлгүй болов. Салынхаа хитгийг салхи шинээр ирж буй тэр зүг арай чамай харуулж, дарвуул жигд дэрвийгээд ирэхийн хамт салхи өөр талаас салхилж, дарвуул маань аятайхан дүрс хэлбэрээ алдан хүлхэлзэж, хүн ачааны аль алинд аюул учруулж мэдэхээр дэрвэж гарна. Тэгснээ л салхи бас өөр талаас салхилах болж, тэр зүгээс тэнгэр муухайрч байлаа. Хар үүл орой дээр хуралдаад ирэхийн үед салхи бүүр ширүүсэж, сүүлдээ жинхэнэ хар салхи болж хувирав. Хачин богино хугацаанд эргэн тойронд маань давалгаан таван метр хүртэл босож зарим нь зургаагаас найман метр дээр хөөрч биднийг хоёр давалгааны хооронд буухад салны маань шургийн оройтой зэрэгцэн үзэгдэж байлаа. Бид хэд ядрахын туйлд хүрч салан дээрээ арай ядан тогтож, салхи хулсан сууцны маань хана туургыг нажигнуулж, тоног хэрэгсэл бүхнийг эсгэрүүлэн шуугина.
Бид радио байраа хамгаалж хулсан сууцныхаа ар, зүүн талын ханыг брезентээр хучив. Татлага бэхэлгээгүй ачаагаа татаж, дарвуулаа буулган хулсан хөндөлд ороолоо. Тэнгэр тэр аяараа хар үүлээр хучигдахад далай хар бараан догшин ширүүн болж, тал бүхнээсээ цагаанаар хөөсрөн шаагина. Өргөн өргөн их давалгааны салхитай талаас урт урт хөөсөн судал татаж, давалгаан доош бууж бутран цацарч буй тэр газар ногоон ногоон дов үүсэж, далайн хар хөх ус удтал хөөсөрнө. Их давалгаанууд удаа дараа буун бутарч хяры нь салхи хөөн одоход далай дээр давстай усан бороо орно. Ингээд халуун орны аадрын түрүүч дайрч далайн мандал дээр ташуу шаагин асгарч бидний нүднээс юм болгоныг хаацайлан халхална. Бидний толгойтой үс, сахал, самбайнаас гоожих ус шорвогдуу амттай байлаа. Бид хэд салныхаа тоног хэрэгслийг бүрэн бүтэн байлгаж, салхи шуурганд тэсэж өнгөрөхийн тулд нүцгэн чармаа, осгож үхэхийн даваан дээр очсон амьтад салан дээгүүрээ унан тусан харайлдаж байв. Бид эхлээд далайн алс мандлаас айсуй их салхи шуурганы анхны шинж тэмдэг олж харж, улмаар салхи шуурга довтлон ойртож ирэхэд тун их сандарч байсан бизээ. Харин их салхи шуургатай улаан халз уулзаж, «Кон-Тики» сал маань замдаа тохиолдсон бүх саад бэрхшээлийг юман төдийд бодохгүй, золбоолог туулан гэтэлж явахад салхи шуурга бидний хувьд харин сонин маягийн биеийн тамир болж хувираад бид сал маань цаг ямагт илчүү бөглөө шиг давалгааны хяр дээр хөвөн, оволзсон их ус ерөнхийдөө биднээс арваад сантиметрийн доогуур өнгөрч байгааг мэдсэнээсээ хойш эргэн тойрны их үймээн самууныг сонирхон ажиглаж явах болов. Тэнгэр ийм муухай үед далай олон талаар уултай төстэй болно. Их салхи шуургатай үед мод хадгүй нүцгэн өндөр уулын хяр дээр л явж байгаа юм шиг санагдана. Халуун бүсийн төв зүрхэнд ороод явж байтал завь маань оволзсон давалгааны хяр дээр нэг гарч, налуу руу нь нэг гулсан буух нь өндөр уулын бэл рүү цас хунгар, хад асган дундуур эрчээрээ бууж, яваа юм шиг санагддаг байв.
Тэнгэр муухай үед жолооны жижүүр маш анхааралтай явах ёстой байлаа. Хамгийн ширүүн давалгаан салны урд хэсгийн доогуур өнгөрөх үед хитэг дээрх гуалингууд уснаас бүүр ил гарах боловч дараагийн давалгаан дээр гарахын тулд тэр даруй буцаж усанд далд орно. Зарим үед давалгаан ар араас тун ойрхон, түрүүчийн нэг нь салны дээш өргөгдсөн хамар доороос өнгөрөөгүй байхад хойтох нэг нь хүрч ирэх бөгөөд жолооны жижүүрийн дээрээс эмх замбараагүй эргэлдсэн бөөн ус шаагин буух боловч тэрхэн даруй хитэг дээш өргөгдөж, уг сэрээгээр сэрээдэж байгаа юм шиг гуалингуудын завсраар шүүрэн алга болно.
Бид тооцоолон бодож, далай ердийн тайван, хамгийн өндөр давалгаанууд их төлөв долоон секунд зайтайд ирж байна гэж үзэхэд хоногт салны хитэг дээрээс 200 тонн орчим ус бууж байгааг гаргасан боловч ус жолооны жижүүрийн нүцгэн хөлний хавьд тайван цэлэлзэж бялхаад гуалингуудын завсраар шүүрэн алга болох учир ийм их ус бууж байна гэж анзаардаггүй байжээ. Харин хүчтэй салхи шуургатай үед бол хоногт манай салны хитэг дээр таван секунд тутамд хэдэн арван метрээс хоёр, гурван зуун шоо дөрвөлжин метр, түүнээс ч хавьгүй их ус асгарч байлаа гээд бодоход 10 мянган тонн гаруй ус буужээ. Давалгаа заримдаа салан дээрээс тэнгэр ниргэж байгаа юм шиг дуу чимээтэй буух бөгөөд бэлхүүсээрээ татсан усан дотор зогсож буй жолооны жижүүрт өөрт нь бол түргэн урсгалт голын боргио сөрөн явж байгаа мэт санагддаг байлаа. Сал хэсэг зууртаа дороо доргин зогсох мэт санагдаад төдөлгүй хитэг дээрээс нь дарсан асар их хэмжээний ус бөөн бөөнөөрөө хуйлран өнхөрнө.
Герман маань салхи хэмждэг анемометр барин, өдөржин шөнөжин үргэлжлэх хар салхины хүчийг хэмжин байран гадаа явна. Ингээд хар салхи аажмаар үе үеийн бороотой хүчтэй салхи болон хувирч, эргэн тойрны далайн ус буцалж байгаа юм шиг хэвээр л байлаа. Бид хэд аясын хүчтэй салхинд туугдан давалгааны хяр дамжин өрнө зүг газар ахисаар л байв. Дээш боссон хоёр давалгааны хооронд орсон үед салхины хүчийг хэмжихийн тулд Герман маань бололцоо л гарвал найган ганхаж буй шургийн орой дээр гарч аль болохоор чанга барьж зуурч явах хэрэгтэй болдог байлаа.
Тэнгэр ялимгүй засрах үед эргэн тойронд маань янз бүрийн том загас галзуурсан юм шиг олон болов. Салны ойр хавийн ус тэр аяараа аврага загас, тунец, алтан макрель тоогоор цөөн боловч үхтлээ айж сандарсан бонит загасаар буцалж, зарим нь салан доогуур, зарим нь давалгааны хамтаар бидний хажуухнаар шуугин өнгөрч, өөр хоорондоо амь наана там цаана тулалдаж байлаа. Том том загасны сэрвээ усан дотроос түнхийн цухуйж байснаа гэнэт ухасхийн, юм хөөж эхлэх бөгөөд салны ойр хавийн ус өтгөн улаан хүрэн өнгөөр будагдах явдал нэг биш удаа тохиолддог байлаа. Их төлөв тунец, алтн макрелиуд хоорондоо тулалдах бөгөөд алтан макрелиуд өдий төдийгөөрөө заарцаглан, ердийнхөөсөө хурдан түргэн хөдөлгөөнтэй цаг ямагт сэрэмжлэн болгоомжилж явна. Өдөөн дайрагч тал нь тунецүүд байлаа. Дал, наян килограмм татах том тунец цус болсон амандаа алтан макрелийн толгой зуучихсан уснаас дээш хийдэн дүүлж байсныг бид олонтаа харсан юм. Тунецүүдэд хөөгдсөн зарим нэг нь ум хумгүй зугтаж явахад сүргээрээ алтан макрель дайснаас айж ухрахгүй зарим нэг нь хүзүүндээ дарвайсан улаан шархтай шаналан тарчилж харагдавч эрэлхэг тулалддаг байлаа. Аврага загаснууд ч үе үе галзуу нь хөдөлдөг бололтой өөрсдөөс хуч чадлаар хавьгүй дутуу том том тунецийг хөөн гүйцэж барьж идэж буй харагдана.
Хэнд ч гэм хоргүй бяцхан газарч загас ганц ч үл үзэгдэнэ. Тэднийг улаан галзуу тунецүүд нэгий нь ч үлдээлгүй залгиж орхисон юм уу, аль эсвэл салны ёроолын завсар заалхайгаар ч орж нуугдсан юмуу, аль эсвэл тулалдааны талбараас зайлж одсон байж ч болох юм. Бид хэд салан доогуур юу болж байгааг харах гэж ус руу толгой дүрж зүрхлэхгүй байлаа.
Миний бие салны хитэг дээр байгаль ертөнцийг хүндэтгэн сууж байгаад ер бишийн юм үзэж, хожим нь яаж сандарч тэвдсэнээ дурсан өөрийн эрхгүй инээж хөхөрдөг болсон юм. Бд бие засах газрын багавтар давалгаанд дассан улс билээ. Гэтэл миний бие тэр нэг удаа араасаа усан дотроос аврага загасны толгой шг хүйтэн, хүнд юманд сүрхий чанга дэлсүүлж хачин их тэвдэж сандарсан юм. Бөгснөөс минь аврага загас зүүгдсэн юм шиг санагдаж, нэг мэдэхнээ шургийн татлага өөд авирч явлаа шүү.
Инээдэндээ болоод жолооны сэлүүр дээгүүрээ дамнаж унаад байсан Герман надад далан кило жинтэй том тунец нүцгэн гавал дундуур чинь хүйтэн биеэрээ дэлсээд авна билээ гэж хэлэв. Түүнээс хойхно Германыг, дараа нь Торстейныг жижүүрлэж байхад аанай тэр загас давалгааны хамт манай салан дээр гарах гэж үзсэн юм. Лут тэр загас хоёр ч удаа гуалингуудын ирмэг дээр гараад гөлгөр биеэс нь шүүрээд авахын даваан дээр л буцаад ус pуy орж билээ.
Ингээд нэг удаа саваагүй том бонит давалгаанаар яг салан дээр унасан учир бид түүнийг урьд өдөр нь барьсан тунецийн хамт эргэн тойрондоо болж буй эмх замбараагүй байдлыг болиулахын тулд загас барих ажилдаа хэрэглэхээр шийдэв.
Манай өдрийн тэмдэглэлд ийм зүйл бичигдсэн байлаа.
«Эхлээд хоёр метр урт аврага загас дэгээнд орсныг гаргав. Дахиад дэгээ хаянгуут үмхсэн хоёр метр хагас аврага загасыг аанай бас гаргаж ирлээ. Дэгээ дахин хаясанд мөн нэг хоёр метрийн аврага загас үмхэж, салны ирмэгт тултал татаж авчраад байтал гэнэт алдуурч алга боллоо. Дэгээ дахин хаясанд хоёр метр хагас аврага загас үмхэж, бидний хооронд ширүүн тэмцэл болов. Толгойг нь гуалин дээр татаж гаргаад байтал дөрвөн салаа ган утсы маань тас хазаж усны гүн рүү алга боллоо. Шинэ дэгээ хаяж бас нэг аврага загас гаргав. Аль хэдийнээ мажийсан гэж бодож байсан гурван аврага загас үе үе толгой өндийлгөж амаа ангалзуулж байгааг бодвоос салны ирмэгийн гөлгөр болсон гуалин дээр зогсож загасчилах нь аюултай болжээ. Бид аврага загаснуудыг сүүлнээс нь чирч салны хамар талд овоолов. Ингээд дэгээнд маань том тунец орж, татаж гаргах гэтэл ямар ч аврага загаснаас илүү төвөг учруулав.
Жигтэйхэн тарган, хүнд тэр загасыг сүүлнээс нь хий дүүлэн өргөх чадалтай хүн бид хэдийн дотроос гараагүй юм.
Далайн ус галзуу мэт болсон загаснуудаар дүүрсээр л байлаа. Бас нэг аврага загас дэгээ үмхсэн боловч хариугүй салан дээр гаргадгийн даваан дээр алдуурлаа. Дараа нь бид хоёр метрийн нэг, метр хагасын нэг хоёр аврага загас нэг их төвөг оролгүй гаргав. Дахин нэг хоёр метрийнхийг гаргаж ирээд, дэгээ дахин хаяж түрүүч түрүүчийнхээс бүүр ч том бас нэгийг гаргаж ирлээ».
Салан дээр гишгэх ч газаргүй, энд тэндгүй том том аврага загас, татвалзан үсэрч сүүлээрээ дэвсгэр нүдэх юм уу, хулсан сууцны хана туурга мөргөнө. Салхи шуурга намдаж хоёр хоносны дараа загасчилж эхэлсэн бид хэд эцэж ядрахын туйлд хүрч аврага загаснуудын аль нь үхсэн, аль нь амаа ангалзуулан, хэрэв ойртож очвол хазаад авахтайгаа байгаа аль нь худлаа үхсэн дүр үзүүлж биднийг анаж байгааг бүүр анзаарах тэнхэлгүй болов. Лут том есөн аврага загас эргэн тойронд маань гулдайн салны хамаг талбайг эзлэх үед хүнд уяа оосор чангааж, аврага загастай ноцолдсоор байгаад тэнхээ тамир тасарсан тул загас барих ажлаа зогсоохоор шийдлээ.
Маргааш нь алтан макрель, тунецүүд цөөрсөн боловч аврага загас өчигдрийнхөөсөө огт цөөрсөнгүй. Бид дахиад л дэгээ хаяж татаж гаргаж эхэлсэн боловч салан дээрээс урсаж байгаа аврага загасны шинэхэн цус улам бүр олон аврага загас цуглуулж буйг мэдээд, уг ажлаа төдөлгүй орхив. Ингээд барьсан аврага загасаа цөмий нь усанд хаяж, салан дээрх цус нөжийг угааж цэвэрлэв. Аврага загасны шүд, ширүүн арьсанд хулсан дэвсгэр урагдаж цоорсон тул хамгийн их цус болж, хамгийн их урагдсаны нь усанд хаяж, салын хамар талд сайтар бэхэлсэн байсан хэдэн боодол алтлаг шар хулсан дэвсгэрээсээ шинийг авч дэвсэв.
Орой болж, op дэвсгэртээ орж нүд хамхив уу, үгүй юу аврага загаснуудын ангагар ам, цус нөж зүүдлэгдээд, мах нь үнэртээд салахгүй байлаа. Усанд бүтэн хоног байлгаж аммиакийн нь үнэрийг гаргах юм бол авртга загасны мах пикша загасныхтай төстэй амттай байв. Харин бонит, тунец загаснуудын мах маш сайхан байдаг. Хамт яваа нөхдийнхөө нэгний амнаас ямар нэг аралд хүрч дал модны ёроолын ногоон дээр сууж байх юмсан гэж байхы нь энэ орой би анх удаа сонсож билээ. Нөхөр маань хүйтэн биет загас хөөсрөн оволзсон далай хоёроос өөр ямар нэг юм олж харвал мөн ч их баярлахсан билээ.
Тэнгэр хангай дахиад сайхан болсон боловч аанай л бас тогтворгүй, найдваргүй, үе үе хүчтэй салхилж аадар буух бөгөөд нөөц усны маань ихэнх нь муудаж, намгийн тогтоол усны амттай болсон учир бороо ороход бид жигтэйхэн их баярладаг байв. Аадар тун ширүүсэж, бид хулсан дээвэр дээрээс урсах уснаас тосон авах зуураа цэвэр усанд биенийхээ хужриг угааж нүцгэн чавган жаргалаа эдэлдэг байв.
Газарч загаснууд салан доогуур түрүүчкийн байраа эзлэн дагадаг болсон боловч эдгээр маань хуучин танилууд цус асгарсан тулалдааны дараа эргэж ирсэн хэрэг үү? аль эсвэл тулалдааны үеэр шинээр ирсэн юм уу? танихын аргагүй байлаа.
Долдугаар сарын 21-ний өдөр салхи гэнэт намжив. Агаар бүгчим халуун, эргэн тойронд нам жим оргиход чухам юу болох гэж байгааг нь бид түрүүчийн туршлагаас мэдэж байв. Яг тэр шүү, салхи дорно, өрнө, тэгэснээ өмнө зүгээс үе үе хүчтэй хөдөлснөө умар зүгээс үлээх болж, тэнгэрийн хаяа дахиад л борооны хар үүлээр халхлагдав. Герман, анемометрээ барьсаар гадаа зогсох бөгөөд салхи секундэд арван таван метрээс хэтэрч байлаа. Гэнэт Торстейны уутан хөнжил ус руу тэмүүлэв. Дараагиин хэдхэн секундэд болж өнгөрсөн үйл явдал тодорхойлон ярихад ч хүрэлцэхээргүй ахар богино хугацаа авсан юм.
Герман салхинд хийссэн хөнжил барьж авах гэж ухасхийхдээ хий гишгэж усанд унав. Бид давалгааны чимээ шуугиан дунд туслаарай гэх сулхан дуу сонсож, Германы толгой, ус самардаж байгаа rap, бус ойрхон нь эргэлдэж буй ямар нэг ногоовтор амьтны барааг харлаа. Герман сал өөд буцаж ирэх санаатай байдаг тэнхээгээрээ самардаж харагдах боловч өндөр давалгаан түүнийг дээш шидэж салны зүүн талын хитгээс улам цааш холдуулна. Хитэг дээр жолооны сэлүүрийн дэргэд зогсож байсан Торстейн, салны хамар дээр байсан бид хоёр эхлэн харж, дотор палхийн, хоёулаа дуу нийлүүлэн, «Усанд хүн уначихлаа!» хэмээн байдгаараа бархиралдан ойролцоох аврах аргамж руу ухасхийв. Давалгааны шуугиан чимээнд болоод Германы орилохыг бусад маань дуулсангүй. Харин сая гаыц хашгирахад л цөм гүйлдэн гарч сандарч, тэвдлээ. Гер.ман усанд маш сайн хүн бөгөөд бид түүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг ухаарч байсан учир нь нэг мөсөн өнгөрөхөөсөө өмнө салаа гүйцээд ирж чадна байх гэж сүрхий найдаж байв.
Аврах завийн аргамж тойруулж ороосон хулсан багананд бусдаас ойрхон зогсож байсан Торстейн ч түүнийг ухасхийгээд л барьж авав. Хясаантай юм шиг, урьд өмнө огт зүгээр байснаа яг энэ үеэр аргамж тайлагдаж өгдөггүй. Бүх зүйл хэдхэн секундэд болж өнгөрлөө. Герман одоо хитэгтэй нэг шугам дээр тэгэхдээ түүнээс хэдэн метр зайтай яваа учир жолооны сэлүүр лүү очиж, түүнээс барьж авбал амь гарах найдлагатай байв. Гуалингуудын илүү гарсан үзүүрээс барьж авч амжилгүй, сэлүүрийн далбан руу гар явуулсан боловч тэр нь гарын нь хажуугаар өнгөрөөд гарчихав. Ингээд Герман маань юу ч эргэж гарч ирдэггүйг нь бид бүхний сайн мэдэх яг тэр газар орлоо. Бенгт бид хоёрыг завь буулгаж байх зуур Кнут, Эрик хоёр Германд аврагч бүс чулуудаж өгөх гэж оролдож байв. Урт аргамжаатай бүс хаймар цаг ямагт хулсан сууцны дээврийн өрөөсөн буланд бэлэн зэлэн өлгөөтэй байдаг байсан бөгөөд энэ өдөр тун хүчтэй салхитай учир аврах бүс чулуудах болгонд эргүүлж салан дээр хаяад байв. Бүс хаймар чулуудаж өгөх гэсэн оролдлого талаар болж, Герман жолооны сэлүүрийн ар талд хол хоцроод, салиаас холдохгүйгёхичнээнётэнхээ чадлаараа самардавч салхи хүчтэй үлээх бүрийд зай улам сунана.
Уг зай улам бүр сунана уу гэхээс биш багасахгүй гэдгийг Герман маань өөрөө ч ойлгож байсан бөгөөд нэгэнт усанд тавиад байсан завинд л ялимгүй найдах болжээ. Саад болох аргамж оосоргүй хаймар завиар самардаж яваа хүний өөдөөс угтан очиж болох боловч хаймар завиар «Кон-Тикийг» гүйцэж ирж болох уу, үгүй юу гэдэг өөр асуудал байлаа. Гэхдээ л далайн усан дотор самардаж яваа ганц хүнийг бодвол хаймар завьтай гурвын гурван хүн амьд мэнд гарах арай илүү найдлагатай юм.
Нэг харсан чикь Кнут салан дээрээс ус руу толгойгоороо шумбан орлоо. Өрөөсөн гартаа бүс хаймар барьж түүн дээрээ тулан самардана. Германы толгой давалгааны хяр дээр шоволзох болгонд Кнут алга болж, Кнутыг ил гарч ирэхэд Герман алга болно. Хэсэг азнатал хоёулангийн нь толгой зэрэг шоволзож, бүс хаймрын хоёр талаас нэг нэг гараараа зуураад өөд өөдөөсөө самардаж харагдав. Кнутыг өрөөсөн гараа сарвалзуулах үед бид завиа салан дээр татаж гаргаад, дөрвүүлээ бүс хаймрын аргамжаанаас байдаг чадлаараа угзрахын зэрэгцээгээр нөгөө хоёрынхоо ар талд уснаас цухалзаж буй бараан юмнаас нүд салгалгүй ширтэж байв. Ямар амьтан болох нь үл танигдах тэр бараан юм давалгааны хяр дээр үе үе ил гарч ногоовтор-бараан өнгийн гурвалжин зүйл цухуйлгах бөгөөд Кнутыг маань Герман руу ойртож явахад тун их айлгажээ. Гэтэл тэр гурвалжин бараан зүйл аврага загасных ч биш далайн өөр ямар аймшигт амьтных ч биш гэдгийг мэдэж байсан хүн ганцхан Герман ажээ. Энэ бол Торстейний ус нэвтэрдэггүй уутан хөнжлийн өрөөсөн булан байжээ. Хоёр нөхрөө энх тунх, бүрэн бүтэн салан дээр гаргаж ирснээс хойш уутан хөнжил усан дээр удаан тогтсонгүй. Түүнийг далайн гүн рүү чирч аваачсан тэр амьтан түүнээс хавьгүй илүү зоогноос хожимджээ.
— Яаж харин би дотор нь унтаж байсангүй вэ гээд, Торстейн маань жолооныхоо сэлүүрийг дахин атгав.
Ер нь тэгээд энэ оройдоо бид хэд юун тоглоом тохуутай манатай амьтад байв. Хэн хүнгүй сэтгэл үймэрч, нэг л хачин болчихжээ. Түүнии ззрэгцээгээр салан дээрээ дахиад зургуулаа болсон явдалд дор бүрийдээ жинхэнэ баяр хөөр болж явлаа.
Энэ өдөр Герман бид хэд Кнутдээ баярлаж бахадсан баахан үг бэлэглэж билээ. Гэтэл нэгэнт болж өнгөрсөн юмны талаар ярьж хөөрөөд байх цаг даанч бага бөгөөд тэнгэр бүүдийж, салхи ширүүссээр, харанхуй болохын өмнөхөн дахиад л их салхи шуурга боллоо. Салхи шуурганд хэн нэг маань дахин усанд унавал жолооны сэлүүрийн ар талаас чиргүүлдэн яваа бүс хаймраас барьж авч амжиж юу магад хэмээн түүнийг урт аргамжаагаар аргамжин ус руу тавьсан билээ. Шөнө болж, сал далай юу ч харагдахгүй хав харанхуйд бид давалгаан дамжин ойж үсрэн шураг уяа оосорт салхи исгэрэн шуугиж байгаа чимээ сонсож бороо салхи хулсан сууцны маань ханыг хуу хийсгээд хаямаар хүчтэй үлээж байгааг мэдэж явав. Гэвч брезентээр хучиж оосор бүчээр тун сайн бэхэлсэн хулсан сууц тэсээд л байлаа. «Кон-Тики» маань хөөсөрсөн давалгаан дээр ойж буух, гуалингууд нь давалгааны аясаар төгөлдөр баян хуур хөгжмийн даруул шиг дээш доош болж буйг мэдэж явав. Хулсан сууцны шалны хоорондын өргөн өргөн завсраар ус дээш годгодож ирэхгүй, харин тэдгээр ан нь чийгтэй агаар байнга дээш доош сүлжих нэг ёсны хөөрөг болж буй нь тун гайхалтай байв.
Таван хоногийн турш цаг уурын байдал тогтворгүй, нэг үе ёстой хар салхи шуурга тавьснаа, бараг салхигүй болно. Далай хөөсрвн оволзох бүдэг хөхдүү давалгаануудын униар суунагласан өргөн хөндий мэт санагдах бөгөөд давалгаан дор бүрийдээ уртаашаа хэт сунасан, хяр нь салхинд давтагдсаар байгаад нимгэрч орхисон гэмээр ажээ. Ингээд тавдахь өдөртөө тэнгэрт хөх цоорхой гарч, хар салхи биднээс холдоч холдохын хирээр хар үүл бүхнийг ялан дийлэгч цэнхэр тэнгэрт байраа тавив.
Салхи шуурга бидэнд зэгсэн их ажил гаргаж өгчээ. Жолооны сэлүүр хугарч, дарвуул урагдсан, усан доорхи уяа оосор нь бүгд элэгдэж тасарсан учир шаантаг банзнууд цөм гөнжүүр мод шиг сул хөдөлж гуалингуудыг цохилж явлаа. Харин бид өөрсдөө болоод ачаа бараа маань ямар ч гэмтэл олоогүй билээ.
Хоёр удаагийн салхи шуурганы дараа «Кон-Тики» маань бүүр яйжийж орхисон байлаа. Давалгаануудын өндөр хяр дээр гарах гэж хүч гаргасаар байгаад хамаг уяа оосор суларч, гуалингуудын байнгын хөдөлгөөнд уяа оосор нь шигдсэн байлаа. Бид салхи шуургатай үед салы маань тэр аяар нь жижиг жижиг хэсэг болгоод хөрөөдөх байсан ган төмөр уяа оосор хэрэглэхээс татгалзаж инкүүдийн заалт зааврыг дагасан сохор азандаа их л баярлаж билээ. Түүнээс гадна эхлээд бид хөвөхдөө сайн гэж хув хуурай бальс гуалингууд шилж авсансан бол сал маань аль хэдийнээ далайн ус нэвт шингэж биднийхээ хамтаар ёроол руу залрах байсан бизээ. Шинэхэн огтолсон гуалингуудын шүүс идээлэгч бодисын үүрэг гүйцэтгэж сэвсгэр бальс модонд ус нэвтрэхийг саатуулж байлаа. Харин уяа оосор тун их суларсан учир зэрэгцээ хоёр гуалин хүчтэй хавиралдахдаа хөл няц хавчиж мэдэх тул хоёр гуалингийн завсар хооронд гишгэж болохгүй болжээ. Хулсан дэвсгэр байхгүй хамар хитэг дээгүүр бол нэг хөлөөрөө хоёр гуалин дээр нэг зэрэг гишгэхээр өвдгөөрөө нугарч хөлөө хөндлөвчинд нь тавих хэрэгтэй болно. Нойтон нялцгар замагт хучигдсан хитэг гадилын навч адил гөлгөр халтиргаатай болсон тул явуулын газраараа байнгын зам гаргаж, жолооны жижүүрийн зогсоход зориулан өргөн банз хадсан боловч сал давалгаанд шидэгдэх үед хөл дээрээ тогтож явна гэдэг амаргүй байлаа. Зүүн талд есөн будүүн гуалингийн маань нэг өдөр шөнөгүй хөндөл модтой хавирилдаж бүдэгхэн пүл пөл дуугарна. Шургийн хоног өөр хоорондоо ямар ч холбоогүй хоёр гуалин дээр гаргасан учир зөрүүлсэн хоёр шургийн оройг бэхэлсэн уяа оосор ч зэвүүн муухай дуу гардаг болов.
Бид хүнд, төмөр шиг хатуу мангро мод залгаж жолооныхоо сэлүүрийг уртасгав. Эрик, Бенгт хоёр дарвуулаа сэлбэж тордож, «Кон-Тикийн» хөрөг дахин хараа цэх болгож, Полинезийн зүг цээжээ төвийлгөн, жолооны сэлүүр тэнгэр засармагц хуучин янзаараа богино, намхан болсон давалгаанд наадан хитгийн цаана хөвөх боллоо. Харин шаантаг банзнууд салны доод талд ямар ч уяа бэхэлгээгүй сул хөдөлж явах болсон тул дахиад хэзээ ч анхныхаа хэвэнд орж, усны даралт шахалтыг түрүүчийнх шигээ мэдэхгүй болжээ. Замаг битүү бүрхсэн уяа оосры нь салны доогуур орж янзална гэдэг нэгэнт өнгөрсөн хэрэг. Салны бүх талбарыг нарийвчлан шалгаж үзвээс гол уяа оосруудын ердөө л гурав нь тасарч үрэгдсээр байгаад тасарсан тэр ачааныхаа хажууд эвхэрч наалдаад хэвтэж байв. Гуалингуудад маш их ус нэвчиж буй боловч ачаа байнга багассаар яваа учир салны хөвөх чанар нэг их өөрчлөгдөөгүй нь илт байлаа. Хоол хүнс, цэвэр усны, тэрчлэн манай холбоочдын хуурай зайн ихэнх хэсэг зарцуулагдсан байв.
Түүнээс гадна сал маань өмнөх арлууд хүртэл үлдээд байгаа ялимгүй зайд салчихгүй тэсэхээ л тэснэ гэдгийг бид сүүлийн салхи шуурганы дараад сайн мэдэж авсан юм. Одоо харин шал өөр нэг асуудал, юу гэвэл бидний аялал ямар янзтайгаар шувтардаг бол? гэдэг асуудал юуны өмнө тавигдах болов.
«Кон-Тики» маань эргийн хад хясаа, аль эсвэл өөр ямар нэг хөдөлгөөний нь саатуулан зогсоох хатуу зүйлтэй тулгаран тулгартлаа л өрнө зүг тэмүүлнэ. Аяллын баг өмнөө байгаа полинезийн олон арлын аль нэгний эрэг дээр бүрэн бүтэн, амар мэнд гарсан тэр цагт л аялал төгсөнө.
Сүүлчийн салхи шуурганаас хойш салаа чухам хаана очиж зогсохыг бид бүүр мэдэхээ болилоо. Бид Маркизын арлууд, Туамоту олтриг хоёрын аль алинд адил зайтай очоод байсан бөгөөд гэтэл бас энэ хоёр бүлэг арлын аль алины нь ч барааг харалгүйгээр, яг хоорондуур нь гараад явчихгүй гэх газаргүй байлаа.
Баруун хойг чиглэлд хамгийн ойр байгаа арал гэвэл миний тэр нэгэн цагт далайн эрэг дээр цах босгон дээр нь барьсан овоохойд, тэр нэг өвгөнөөс баатарлаг элэнц хуланц Тикийн нь тухай сонин яриа чагнан сууж байсан битүү ой ширэнгэтэй уулархаг жижиг Фату-Хива арал билээ.
«Кон-Тики» тэр арлын эрэгт хүрч очдог юм гэхэд таних хүн өдий төдийтэй уулзах нь магад боловч, харпн тэр өвгөнтэй юу бол доо. Хөөрхий тэр өвгөн элэнц хуланц Тикитэйгээ уулзана гэж лавтай бодсоор аль хэдийнээ талийгаач болсон биз дээ. Хэрэв сал маань Маркизын уулархаг арлуудын зүг чиглэж очвол эрэг дээр гарна гэдэг яггүй зүйл болох билээ. Энэхүү бүлэг арал бие биесээс зайдуу оршдог бөгөөд далайн ус эгц эгц хад асгыг дураараа цохилж байдаг учир дандаа зурвас элсэн хөвөө болж шувтардаг цөөн тооны хөндийн адгийн аль нэг рүү яг явж орохоор чиг явахын тулд маш анхааралтай байх хэрэгтэй.
Сал маань Туамоту олтригийн шүрэн хад асга тийш явж очдог юм гэмээж нь далайн ус ихээхэн зайд өдий төдий арлаар шигүү хучигдсан байдаг бөгөөд энэхүү бүлэг арлыг Намхан буюу Аюултай олтриг гэж нэрлэдэг тал ч бий. Яагаад гэвэл шүрнээс үүссэн бөгөөд далайн уснаас дөнгөж хоёр гурван метр сөрвийх дал мод бүхий шүрэн аюултай хад асгаар дүүрсэн байдаг. Усан доторхи аюултай хад асга бүхнийг хүрээлсэн шүрэн хэрэм нь энэ хэсгээр далайгаар аялах явдалд сүрхий саад учруулна. Харин Туамоту олтригийн хэрэм нь шүрэн хад асга бол, Маркизын арлууд нь сөнөсөн галт уулын үлдэгдэл бөгөөд энэ бүлэг хоёр арлын аль алин дээр полинези ард түмэн аж төрдөг бөгөөд хаана нь ч гэсэн хаад вангуудын өрх гэрийнхэн Тикийг овгийн толгойлогчоо гэж үздэг ажээ.
Долдугаар сарын 3 гэхэд бид Полинезид мянган бээрийн зайд очоод байсан бөгөөд байгаль дэлхий өөрөө эрт балар цагт салаараа энэ хүрч ирдэг байсан перугийн далайчдад хэлдэг байсан шигээ энэ удаад ч бидэнд өмнө маань далай дунд үнэнхээр хуурай газар байгааг хэлж өглөө. Бид Перугийн эргээс элбэг мянган бээр холдож яваад цөөн тооны сүрэг фрегат шувуутай үе үе дайралдаж тэд барагцаалбал өрнөд өргөргийн 100 градус орчимд алга болсноос хойш далайд амьдардаг жижиг салхич шувуу л хааяа харагдах болов. Ингээд долдугаар сарын 3-ны өдөр өрнөд уртрагийн 125 градусаас фрегат шувуу дахин үзэгдэв. Энэ өдрөөс хойш өндөрт нисэж яваа юм уу, давалгааны хяр дээгүүр элэн халин алтан макрелиас амь зугатаж агаарт хөөрсөн загаснуудыг шүүрэн авч яваа цөөн тооны сүрэг фрегат байн байн дайралдах болов. Эдгээр шувуу бидний ар талд хоцорсон Америк тивээс нисээд ирээгүй нь лав бөгөөд эх нутйг нь бидний өмнө байгаа хэрэг билээ.
Долдугаар сарын 16-ны өдөр байгаль дэлхий бидэнд бүүр ч тодорхой дохио өглөө. Юун гэвэл энэ өдөр бидний татаж гаргасан гурван метр аврага загасны ходоодноос том гэгчийн далайн од гарч ирсэн нь боловсорч гүйцэх яагаа ч үгүй ойрхны ямар нэг эрэг орчим саяхан болтол амьд явж байгаад аврага загасны аманд орсон ажээ.
Маргааш нь бидэнд яг Полинезийн арлууд дээрээс гийчин нисэж ирлээ. Өрнө зүгээс хоёр том шувуу нисэн ирж, аажмаар доошлон салны маань шураг дээгүүр эргэлдэж эхлэхэд бид хэдийн баяр хөөр болсныг хэлээд яана. Дэлгэхдээ бүтэн хагас метр хирийн урт далавч юугаа намилзуулан бидний дээгүүр удтал эргэлдэж байснаа далавчаа хумьж бидний тушаа усан дээр суув. Алтан макрелиуд хоёр шувууны зүг ухасхийн очиж, эргэн тойронд нь эргэлдэж эхэлсэн боловч хоёр тал бие биест халдан довтолсонгүй, энэ бол Полинезоос бидний амар мэндийг лавлаж ирсэн анхны амьд амьтад байлаа. Тэр хоёр шувуу орой болтол байсан бөгөөд шөнө шургийн маань дээгүүр паргиа дуугаар хашгичин эргэлдэж байхы нь мэдсэн юм.
Манай салан дээр бууж ирдэг нисдэг загаснууд түрүүч түрүүчийнхээс үлэмж том өөр төрлийн болсон бөгөөд би Фату-Хива арлынхантай загасчилж явахдаа иймийг үзэж харснаа санаж байв.
Бид гурван өдрийн турш яг Фату-Хива арлыг чиглэж явсан боловч зүүн хойноос хүчтэй салхилсан учир өмнө тийш Туамоту олтриг руу эргэв. Ийнхүү экваторын урсгалын хүрээнээс гарсан тул одоо далайн урсгал найдвартай биш боллоо. Нэг өдөр мэдэгдэж ирснээ, дараа өдөр нь алга болно. Урсгал зарим үед олон тийшээ салаалан үл үзэгдэгч гол шиг болох бөгөөд урсгал түргэн газар давалгаан хүчтэй болж, усны халуун хүйтэн нэг градус хүртэл буурна. Эрик маань салны байршил, түүгээр тодорхойлсон нар хоёрьн ялгааг өдөр болгон тооцоолон бодож, урсгалын чиглэл хүчийг тодорхойлно.
Полинези ордгийн даваан дээр салхи «май» хэмээн зугуун салаа урсгалын мэдэлд шилжүүлж, тэр нь бидний Антарктик тийш туув. Манай бүх аяллын турш огт салхигүй нам тайван байсан удаагүй бөгөөд салхи хамгийн бага үед ялимгүй боловч сэвэлзүүрийг ашиглан урагшлахын тулд хамаг байдаг бөс даавуугаа шурагнаас дүүжилдэг байв. Бид ар тийш Америк тив рүү ухарч явсан удаа ер үгүй боловч хоногт хамгийн доод тал нь далайн есөн бээр ахиж, бүх аяллын маань туршид хоногийн дундаж хурд 42 хагас бээр болж байлаа.
Гэлээ ч гэсэн пассат салхи биднийг бүрмөсөн орхиод одож чадаагүй юм. Үзэж хараагүй, ер бишийн газар нутагт хүрэх гэж салыг маань түлхэх, залах үүрэгт ажилдаа пассат салхи дахин орлоо.
Өдөр ирэх тутам далайн шувуудын сүрэг тоогоор улам олширч, бидний дээгүүр тал бүрээс цугларч, хийх юмгүй хий дэмий эргэлдэх болов. Нар далайн мандал руу шингэж байсан нэг орой шувууд ямар нэг зүйлд үймэрч сандарсан нь мэдэгдэв. Шувуунууд цөм биднийг болон нисдэг загаснуудыг анзаарах манатай өрнө зүг нисэж байв. Шургийн орой дээр гараад харахад, бидний дээгүүр өнгөрөөд цөм яг нэг зүг очиж байгаа нь мэдэгдлээ. Дээгүүр нисэж яваа тэдэнд бидний үл харах ямар нэг зүйл үзэгдсэн байж болох билээ. Ямар ч гэсэн тэд тодорхой нэг ажлаар шууд орон гэр рүүгээ үүр нь байдаг ойролцоох арал руугаа нисэн одож байв.
Бид жолооныхоо сэлүүрийг эргүүлж салаа шувуунууд далд орж буй яг тэр зүг чиглүүлэв. Харанхуй болсон хойно ч сүүлдэж хоцорсон сүрэг шувууд бидний дээгүүр гааглалдан яг түрүүчийн шувуудын алга болсон тэр зүг цуварч байгаа нь одот тэнгэрийн дэвсгэр дээр тодхон харагдаж байлаа. Энэ бол «Кон-Тикийн» аяллын туршид гуравдах удаагаа тохиолдож буй тэргэл сартай саруулхан сайхан шөнө байлаа.
Маргааш нь бидний дээгүүр ч олон шувуу эргэлдсэн боловч орой болоход бид тэднээр зам заалгах хэрэгцээгүй болсон юм. Юу гэвэл энэ үеэр далайн мандалд ер бишийн үл хөдлөгч үүл байхыг бид олж харсан билээ. Өмнө зүгээс гарч ирж пассат салхинд туугдан тэнгэрийн мандлаар хөвсөөр өрнө зүг шингэж алга болдог бусад үүл бол зулсан ноос шйг хөвсгөр хөнгөн санагддаг билээ. Пассат салхинд хөөгдсөн тийм үүлийг би Фату-Хива арал дээр тэр нэгэн цагт үзсэнээс гадна, тийм үүлийг бид хэд «Кон-Тики» салаар аялах туршдаа өдөр шөнөгүй орой дээрээ харсан билээ. Гэтэл биднээс баруун өмнө талд харагдаж байгаа тэр нэг үүл үл хөдлөх бөгөөд бусад үүл хажуугаар нь нүүгээд байхад агаарт уяатай юм шиг л нэг байрандаа байгаад байв. Ийм үүлийг латин хэлээр Cumulonim bus гэдэг бөгөөд полинезчууд энэ нэрийг нь мэддэггүй байсан боловч харин чанх доор нь хуурай газар байдгийг мэддэг байжээ. Халуун орны наранд халж улайссан элснээс халуун уур дэгдэж агаарын нэн хүйтэн давхарганд орохдоо доторхи усны уур нь өтгөрдөг юм.
Бид нар шингэж алга болон болтол нь тэр үүлийг чиглэн явав. Салхи тогтвортой байсныг хэлэх үү, жолооны сэлүүрийг нь чанга бэхэлж уясан «Кон-Тики» тэнгэр сайхан үед хэзээ язааныхаараа бидний туслалцаагүйгээр чиглэлээ алдахгүй байв. Ийм үед жижүүр хүн ердөө л шургийн орой дээр гарч, сүүлийн үед мөлчгөр болсон талбар дээр нь аль болохоор тэвчээртэй сууж, хуурай газар ойртож байгаа шинж тэмдэг мэдэгдэх юу магад гэж ажиглаж явах л ажилтай болов.
Шөнөжингөө дээгүүр маань шувууд гуаглан эргэлдэн, cap бараг бүтэн гарч байлаа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.13.14 3:38 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Крофт-д талархал илэрхийлэе. Нэмэгдэнгүүт нь дор дор нь уншиж байгаа шүү. Энэ номыг 10 гаруй жилийн өмнө уншиж байсан одоо бол ном нь олдохгүй болсон байна лээ.

За ингээд сүүлийн хэд хоног Контикитэй нэлээн сайн танилцаж авлаа. Киног нь үзээрэй гэж зөвлөх байна.
Зарим нэгэн зураг оруулчихая.
Image
Image
Image
Image
Иймэрхүү зоригт хүмүүс далайчдын тухай түүх болсон явдалд би хувьдаа үнэхээрийн дуртай. :wd:

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Jan.13.14 4:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6437
Цагтаа энэ номыг гоц сонирхогч нэг хүнд зориулан худалдан аваад сканнердан их л хөдөлмөр болж байлаа даа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.13.14 6:06 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Зөв зөв. Иймэрхүү түүхүүд их сонирхолтой байдаг. Өөрийн амь насаараа дэнчин тавьж өөрийнхөө үзэл бодлыг батлахын тулд үхэхээс ч айхгүй байна гэдэг.

Одоо скандсан файлаа янзалж оруулаад байгаа юмуу. Зав муутай бас амжихгүй бол надад хэлээрэй би дуусгалцаж өгч болно шүү.

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Jan.14.14 12:46 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Jul.17.10 10:06 pm
Posts: 165
Croft oo ..Mortal instruments-g orchuulah bolomj,tsag zav bdg bolu kk.bainga oruulsan zohioluudig n shimten unshdag shuu :cheerleader:


Top
   
PostPosted: Jan.14.14 5:03 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 156
баярлалаа крофтоо үнэхээр л эртний викингүүдийн удам шүү хойт өмнөт туйлд ч мөн рауль амундсэн анх хүрч байсан эр зоригтой хүмүүс юм норвегичүүд.


Top
   
PostPosted: Jan.14.14 8:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6437
yoonhee wrote:
Croft oo ..Mortal instruments-g orchuulah bolomj,tsag zav bdg bolu kk.bainga oruulsan zohioluudig n shimten unshdag shuu

Өө, ашгийн бус орчуулга сонирхохоо больсон. Сорри.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.20.14 11:07 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: May.29.06 11:54 am
Posts: 59
Mark


Top
   
PostPosted: Jan.24.14 3:26 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: May.29.06 11:54 am
Posts: 59
Surfer wrote:
Сүүлийн 2 бүлгийг тэсэн ядан хүлээж байна шүү :)



+1


Top
   
PostPosted: Jan.28.14 9:20 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 591
Location: Энүүгээр тэрүүгээр....
Гоё зохиол байна... хэдэн бүлэгтэй ном бэ??


Top
   
PostPosted: Apr.11.14 12:40 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
горьдоод л...


Top
   
PostPosted: Apr.11.14 3:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6437
Долдугаар бүлэг
ӨМНӨТ ДАЛАЙН АРЛУУДЫН ЭРЭГТ


Газар харагдлаа. — Пука-Пукагаас займарч орхив. — Ангатау асганы хаяанд өнгөрүүлсэн баярт өдөр. —Жаргалын орны бссгонд —Арлын анхны хүмүүс. — Кон-Тики салны шинэ баг. Кнут эрэг тийш очих чөлөө авав. —
Аргагүй дийлэгдэв —Дахиад их далай тийш хөөгдөв. —Аюултай усанд. —Такумаас Рароиа хүртэл. —«Алмасын тогоо» руу ордгийн даваан дээр. —Давалгааны. эрхшээлд. — Хөлөг онгоцны сэг. —Шүрэн асган дээр шидэгдэв. —Зэлүүд арал нээлээ
.

Долдугаар сарын 30-ны шөнө «Кон-Тикийг» ер бишийн шинэ байр байдал хүрээлэн авлаа. Далайн элдэв төрлийн шувууны чих дөжрөм хашгиралдах дуунаас болж ямар нэгэн явдал тохиолдох гэж байна гэсэн бодол бидний сэтгэл санааг эзэмдсэн хэрэг ч байж болох юм. Гурван сарын турш далайн усны дуу чимээ, уяа татлагын нэгэн жигд чахрахаас өөр юм сонсоогүй бидэнд гэнэт олон шувууны элдэв янзын дуу сонсох сэтгэл хөдлөм, хачин дотно зүйл санагдана. Шургийн орой дээрх ажиглах байрны маань дээгүүр хөвж буй cap ч гэсэн цаанаа л нэг том, дүгрэг болсон мэт, бид хэд саран дотор дал моддын орой, ойр дотно ертөнцийн хамаг сайн сайхныг төсөөлөн үздэг болж, хүйтэн биет загасны орон далай дээр явахад cap ийм шар туяатай байгаагүйсэн гэж санагдана.
Бингт зургаан цагт шургийн орой дээрээс бууж, Германыг сэрээгээд өөрөө унтахаар хэвтэв. Германыг чахран ганхан шургийн орой дээр гарахад үүр туяарч байжээ. Арван минут болов уу, үгүй юу, мань хүн олсон шатаар доош бууж миний хөлнөөс чангаан:
—Гарч арлаа хараарай! гэж хашгирав.
Германы царай тун ч гэрэлтэм харагдав. Би ухасхийн босож, унтаагүй хэвтсэн Бенгт араас минь гүйн гарч ирлээ. Бид гурав бие биесийг түлхэн хэн хэндээ саад хийж, яаруу сандруу амьтад дээш авирч чагтан шургийн орой дээр гарав. Эргэн тойронд олон шувуу бужигналдаж, тэнгэрт зурайж буй нил өнгөтэй зурвас дуусаж байгаа шөнийг сануулах мэт далайн усанд туяарна. Ингээд дорно зүгийн хаяа тэр аяараа хурц ягаан өнгөөр туяарч, алс зүүн өмнө зүгийн тэнгэр аажмаар улбар ягаан өнгөтэй болж, түүний дэвсгэр дээр далайн зах уртаашдаа хөх будгийн харандаагаар зурсан юм шиг нарийхан цийлгэр зураас болон тодров.
— Газар! Арал! Уг зураасыг бид хараа сунган хэсэг ширтээд, нөхдөө орж сэрээв. Нойрмог нөхөд маань ухасхийн босож, гадагш гармагц сал хамраараа хариугүй эрэг мөргөх гэж байгаа юм шиг ийш тийш харцгаана. Хашгиралдан нисэж буй далайн шувууд нар дээшилж улам бүр өдөр болж тэнгэрийн улаан өнгө шарлах тутам далайн мандалд тодорч буй алс холын арал, манай сал хоёрын хооронд дамнуулан тавьсан агаарын гүүр гэмээр ажээ. Юуны өмнө бидэнд энэхүү арал зохих байраа эзэлж чадаагүй юм шиг санагдав. Ингээд арал хөдлөх ёсгүйг бодвоос өнгөрсөн шөнө сал маань далайн урсгалд нилээд хойшоо хөөгдсөн болж таарлаа. Тэр аралд хүрч очиж чадахаасаа өнгөрсөн маань давалгааны зүг чигийг ганц ажихад л ойлгомжтой болов. Одоогийн бидний явж байгаа хэсгийн салхи салаа арал тийш залах боломж бидэнд олгох царайгүй аж. Туамоту олтригийн районы эрэг мөргөн тал тал тийш салбарлан, усан доорхи хад асга, тэдгээрийн доторхи нуурын дундуур эргэж буцаж байдаг хүчтэй цутгалангуудтай нийлэн зүг чигээ өөрчилж байдаг нутгийн өдий төдий урсгал байдаг билээ.
Бид ямар ч нэмэргүйг нь сайн мэдэж байсан хир нь жолооныхоо сэлүүрийг эргүүллээ. Зургаан цаг хагасын үед нар далайн тэртээгээс мандаж чанх дээшээ хөөрч эхлэв. Халуун орны нар ер нь ингэж чанх дээшээ хөөрдөг билээ. Арал одоо биднээс хэдэн бээрийн зайтай, далайн мандалд сэрвийх зурвас, ой шугуй маягтай харагдана. Ой мод намхан учир тогтмол хугацаа өнгөрөх болгонд давалгаанд халхлагдан харагдахаа больж буй эргийн нарийхан цайвар зураасны цаана маш шигүү бараантана. Эрикийн тодорхойлсноор энэ бол Туамоту олтригийн хамгийн захын нэг арал байлаа. «Номхон далайн 1940 оны тодорхойлолт» бидний авч явсан хоёр янзын газрын зураг, Эрикийн ажиглалт энэ арлын оршиж буй солбицлын талаар дөрвөн өөр тоо гаргасан боловч ойр хавьд өөр ямар ч хуурай газар байгаагүй учир уг арлыг Пука Пука мөн гэдэгт бид эргэлзэхээ байв.
Бидний хэн маань ч нэг их баяр хөөр болсонгүй. Дарвуулаа татаж, сэлүүрээ эргүүлж тавиад зах хязгааргүй гадаад их далайн дунд гэнэт дайралдсан хуурай газрыг нүд салгалгүй ширтэн зарим маань салан дээр, зарим маань шургийн орой дээр дуу шуугүй явцгаав. Эцсийн бүлэгт бид эргэн тойрноосоо усаар хүрээлэгдсэн нэг байрандаа давалгаан дунд ойж бууж байгаа биш, өдий төдий өдөр сарын турш урагш явсаар байснаа одоо л нэг ухаарлаа. Гэхдээ харин төв дунд нь бид хэдийн байнга байрладаг зах хязгааргүй их далайд санамсаргүй хөвж яваа ямар нэг аралтай дайралдаад, тэр арал биднийг чиглэн ирж яваа юм шиг санагдана. Полинезид үнэхээр тулж иржээ гэж бодохоос хүн бүр сэтгэл дүүрэн сайхан болсон боловч өмнөө харагдаж буй тэр аралд хүрч очиж чадалгүй, өрнө зүг эцэс төгсгөлгүй аяллаа үргэлжлүүлсээр байх болно гэж ялимгүй харамсах бодол төрнө.
Нар моддын орой дээгүүр гараад ирэхийн үед арлын зүүн хэсэгт өтгөн хар утаа эгц дээш суунаглав. Бид түүнийг ажиглаж байх хоорондоо арлын улс амьтад босоод өглөөнийхөө цай хоолыг бэлтгэж байна даа гэж бодож байв. Арлынхан ажиглах байрнаасаа биднийг хараад хүрээд ирцгээ хэмээн май тавьж дохио өгөж байна гэж бидний ой тойнд ч орсонгүй. Долоон цагийн орчим шатаж буй дал модны үл мэдэг үнэр үнэртэх болж, бидний давсанд дэвтэж орхисон хамрыг гижигдэх болов. Миний бие тэр даруй Фату-Хива арлын эрэг дээр ноцож байсан түүдэг галын тухай дурсан бодов. Хагас цагийн дараагаар ой шугуй, шинэхэн унагасан модны үнэр мэдэгдэх боллоо. Арал одоо аажмаар холдож, хажуу талд маань гарч, тэр зүгээс үе үе зөөлөн салхи өрвөлзөж байлаа. Герман, бид хоёр шургийн орой дээр арван таван минут хиртэй зогсож, навч шилмүүс, өвс ногооны бүлээн үнэр шуналтайгаар үнэрлэж явав. Энэ бол Полинезийн үнэр, давалгаан дунд өнгөрүүлсэн шорвог амталсан ерэн гурван өдрийн эцэст сая нэг хамарт өртсөн хуурай газрын анхилам сайхан үнэр байлаа. Бенгт уутан хөвжилдөө ороод дуг нойрондоо дугжирч байв. Эрик, Торстейн хоёр хулсан сууцандаа энэхэн тэрхнийг ярилцан гэдэргээ харж хэвтэх бөгөөд, Кнут байсхийгээд л навч шилмүүсийн үнэр үнэртэхээр гарч ирэхийн зэрэгцээ өдрийнхөө тэмдэглэлд ямар нэг юм бичнэ.
Найман цаг хагасын үед Пука Пука арал бидний ар талд далайд шигдэх адил алга болсон боловч арван нэгэн цаг хүртэл шургийн орой дээрээс зүүн этгээдэд цайвар хөх зурвас харагдсаар л байлаа. Ингээд бүрмөсөн алга болж, тэнгэрт дүүжлээтэй юм шиг үл хөдлөгч борооны бөөн хар үүлээр л Пука-Пука хаана байгааг мэдэж явав. Шувуунууд ч алга болжээ. Тэд орой гэдэс дүүрэн буцахад салхи хэрэг болно гэж бодоод тус арлын салхин талд гарчээ. Алтан макрелиуд ч бас алга болж, биднийг салан доогуур ясаа цөөн тооны газарч загас л дагалдаж байв.
Энэ орой Бенгт маань өөдөө, уруугаа харж хэвтэн ном уншихад хэцүү юм сандал ширээ ч байдаг болоосой гэж ярив. Бас уншаагүй гурван ном байгаа учир энэ өдөр түрүүчийн аралд хүрч очиж чадаагүйдээ аминдаа баярлаж буй ажээ. Торстейн маань гэнэт алим идэхийн хүсэл болов. Би гэдэг нэг амьтан шөнө үхрийн хайрсан мах, аагтай сонгины содон үнэрээр сэрэв. Тэгсэн чинь хиртэй цамц яг тийм үнэр танартай байдаг юмсанж.
Маргааш өглөө нь бид алсад уурын тэрэгний утаа шиг хоёр шинэ бараан үүл үзэв. Энэ хоёр үүлний доор байгаа шүрэн арлуудыг фангахина, Ангатау гэдэг арал болохыг зураг дэлгэж байж тодорхойлов. Ангатау арал дээрх үүл бидэнд нэн тохиромжтой чиглэлд байгаад байхуйцаар салхины аяс таарч байсан учир бид тэр зүг чиг барьж, сэлүүрээ сайтар бэхлээд Номхон далайн гайхалтай нам тайван байдалд сэтгэл тэнүүн урагшилж байлаа. Тэнгэр ийм сайхан үед «Кон-Тики» дээрх амьдрал тун таатай сайхан бөгөөд бид өмнө маань юу ч хүлээж байлаа гэсэн аялал төгсөх цаг ойртож байгааг улам бүр итгэх болж сэтгэл сэргээд байлаа. Бид гурван хоногийн турш Алгатау ортол дээрх үүлийг чиглэн явлаа. Тэнгэр тун сайхан, жолооны сэлүүр өөрөө зүг чигээ яг барьж, урсгал ч биднээр тоглоом тохуу хийхээ больжээ. Дөрөвдөх өдрийн өглөө Торстейн Германаас жижүүрийн халаа авч цаадах нь түүнд саран саруулд нэг намхан арлын бараа харагдах шиг болж байсан гэжээ. Ингээд нар мандахын үед Торстейн хулсан сууцны үүдээр толгойгоо оруулж,
— Газар харагдаж байна! хэмээн дуу тавив.
Цөмөөрөө гадагш гүйн гарч, үзсэн харсан зүйлдээ болоод өөр өөрсдийн үндэсний туг далбааг босгох болов. Эхлээд салны хитэг дээр Норвег улсын далбааг, дараа нь шургийн орой дээр бид Францын колонид ойртож яваа болохоороо Фраицын далбааг хийсгэв. Төдөлгүй жуулчдын клубийн далбааг оролцуулахгүйгээр америк, англи, пepy, шведийн нийлсэн бүх далбаа маань пассат салхины аясаар намирч гарлаа. «Кон-Тики» бүрэн гоёл чимгээ зүүсэнд эргэлзэх хүн бидний дотор нэг ч байхгүй болов. Энэ удаад арлын байрлал тун аятайхан, тухайлбал дөрвөн хоногийн өмнө үүрээр үзэгдэж эхэлсэн Пука-Пукаг бодвол биднээс зэгсэн их зайтай, чанх өмнө маань харагдаж байв. Ар талаас нар мандахад арлын дээгүүр униартах тэнгэрт цайвар-ногоон туяа татлаа. Энэ бол усан доорхи хад асган хүрээний доторхи дөлгөөн, ногоорсон нуурын туяа байлаа. Зарим доор суусан шүрэн хүрээнүүдийн дээр ийм туяа хэдэн мянган метрийн өндөрт тусдаг бөгөөд эрт балар цагийн далайчид арал харагдаж эхлэхээс олон хоногийн өмнө тэр туяаг олж хардаг байжээ.
Ингээд бид арван цагийн үед жолооныхоо сэлүүр дээр цуглав. Арлын аль хэсэг тийш явж очих асуудлыг шийдэх хэрэгтэй болов. Моддын орой сэрвийж, өтгөн хар ногоон навч шилмүүс дэвсгэр дээр модны их бие наранд гялалзаж харагдах болов.
Холоос харахад ямар ч гэм хоргүй тосон угтаж байгаа юм шиг харагдах арал руу ойртон очих юм бүхнийг амдан тосож байдаг аюултай усан доорхи шүрэн хад асга хаа нэгтээд өмнө маань бий гэж бид мэдэж байлаа. Дорно зүгээс зогсоо зайгүй өнхрөн ирдэг өндөр өндөр давалгаан тэдгээр хад асгыг цаг ямагт долоодог бөгөөд асар их тэр ус гүехэн хэсэг хүрээд саатдаг учир дээш хөөрөн ойж, хөөсрөн бууж байдаг билээ. Ийм аюултай занганд өдий төдий хөлөг онгоц санамсаргүй явж орж, Туамоту олтригийн усан доорхи хад асга мөргөн хэмх үсэрсэн билээ.
Далайд яваа бидэнд аюулт занга байгаагийн өчүүхэн ч шинж тэмдэг үл мэдэгдэнэ. Бид давалгааны араас даган арлын тэр зүг хойно хойноосоо хөөцөлдөн одож буй давалгаануудын гялалзсан махир хяруудыг л харж явлаа. Урд маань оволзох тэдгээр давалгааны өргөн өргөн хяр усан доторхи хад асга тэдгээрийн дээр хөөсөрч буй аюулт зүйлийг биднээс халхлан далдална. Гэлээ ч гэсэн арлын хойт, урд хоёр үзүүрийн эрэг нь тахиралдсан хэсэгт далайн ус хуурай газраас олон зуун метр талбайд тэр аяараа хөөсрөн оволзож байгаа нь харагдана.
Бид салаа арлын өмнөд хэсгийн «алмасын гал тогоо» руу чиглүүлж, тэнд хүрвэл хушуу тойрч, арлын салхигүй талд гаран гартлаа хэрмэн хад хясааны ёроолоор даган хөвж болох байх гэж найдан, ямар ч байсан арлын хажуугаар хөөгдөж өнгөрөхөөсөө өмнө зэгсэн гүехэн газар хүрч өөрсдөө хийсэн зангуугаа хаяж зогсоод, салхины эргэхийг хүлээн улмаар арлын нөмөрт хаацайлагдана байх гэж бодсон юм.
Үд дундын үед дурангаар харахад арлын эрэг хавийн ой шугуй зулзаган ногоон наргил моддоос бүрдсэн бөгөөд өөр хоорондоо шигүү барьцалдан үргэлж болсон оройнууд нь наад талын өтгөн бут сөөгийнхээ дээгүүр хүглийн харлана. Шугуйн наад талын эргийн цайвар элсэн дээр том том шүрэн хад чулуу энд тэндгүй харагдана. Дал моддын орой дээгүүр элэн халин нисэж буй цагаан шувуунуудыг тооцохгүй бол амьдрал байгаагийн өөр ямар ч шинж тэмдэг үл мэдэгдэнэ.
Хоёр цагийн үед бид аралд ойртон очиж нэвтэрч өнгөршгүй хад асганы нь яг ёроолыг даган хөвж явлаа. Биднийг ойртох тусам усан доторхи хад асга мөргөн бутарч буй давалгаануудын дуу чимээ хүрхрээ адил хүнгэнэх нь улам бүр тодрон сонсогдож, төдөлгүй манай салны баруун талаар хэдэн зуун метр зайтай төмөр замаар буухиа галт тэрэг довтолж яваа юм шиг зогсоо зайгүй их нүргээн болж хувирав. Ингээд бид «галт тэрэг» нүжигнэж буй зүгт долгион давалгааны атриатсан хярын араас цагаан хөөс өндөрт цацран хөөрч байгааг харлаа.
Жолооны хүнд сэлүүргэй ноцолдож, хулсан сууцны цаана явсан хоёр маань өмнө талд юу болж байгааг харсангүй. Эрик хөлөг онгоц жолоодогчийн үүрэг гүйцэтгэн гал зуухны хайрцаг дээр гараад зогсчихсон, сэлүүрийн хоёрт тушаал заавар өгөж явав. Бид аюултай хад асганд аль болохоор ойр тэгэхдээ осол аюул тохиолдохооргүй зайтай явахаар бодож төлөвлөсөн юм. Шүрэн хад асган хэрэмний хаа нэгтэйгүүр өнгөрөөд гарчихаж болохоор сэтэрхий юм уу зай чөлөө юу байна хэмээн бид цаг ямагт шургийн орой дээрээс ажиглаж явлаа. Урсгал салы маань хад асганы ёроол дагуулан урсгаж, элдэв ил шид үзүүлэхгүй л байв. Сул болсон шаантаг банзнууд маань бидэнд салхитайд хоёр тал тийшээ 20 градусын дотор өнцөг үүсгэн явах боломж олгож, салхи хад асганы ёроолын дагууд салхилж байлаа.
Эрикийг салаа хад асганаас эргүүлэгт татагдаад орчихооргүй зайтай тахиралдсан замаар залж явах хооронд Герман бид хоёр салнаас аргамжаатай хаймар завиар сэллээ. Салхи салны баруун талаас үлээхэд завь мөн тэр зүг татагдаж бид хоёр усан доторхи хад асган дээр ойж хөөрч буй давалгаанд тун ойрхон очих тул хажуугаасаа холдон одож байгаа ногоовтор шил шиг усан хана руу хяламхийж, давалгаан эргэлдүүр болон буцаж ирэх үед зэвэрсэн төмрийн хүдэр хашилт хаалт шиг нүцгэн хад асга усан дотроос цухуйхыг ажиглаж амжиж байв. Харин бид хоёр харахын чинээгээр хараад хараад эргийн дагууд ямар ч зай сиймхий олж үзээгүй билээ. Эрик маань дарвуултай ноцолдож баруун сэжүүрийг нь сулруулж зүүний нь чангалан татаж, жолооны хоёр байдаг тэнхээгээр сэлүүрдэж, «Кон-Тики» чиглэлээ өөрчлөн, аюултай хэсгээс зайллаа.
«Кон Тики» хад асганд ойртон дахин түүнээс зайлж холдох болгонд салнаас аргамжаатай завинд сууж явсан Герман бид хоёрын зүрх шимширч явав. Учир нь завь маань хад асганд тун ойртож давалгааны хурд, хүч улам нэмэгдэж байгаа нь мэдэгдэж байв. Тэр үед бид хоёр, Эрикт хөлөг онгоцны жолооч болж явах нь сайхан санагдаж «Кон-Тики»-ийг аюулт улаан хад асга руу улам бүр ойртуулж буй давалгааны зурвасаас гэтэлгэн гаргах ямар ч найдлагагүй болжээ гэж яг бодож явав. Гэтэл Эрик салаа тухай бүр овсгоотой жолоодон мушгиж, «Кон-Тики» маань аюултай эргүүлэг болгоноос зайлж, далайн гүн рүү ажигч үгүй холдоно. Ийнхүү бид арлын хажуугаар тун ойрхон хөвж явахдаа эрэг дээрх юм болгоныг нарийн ширийн ажиглаж амжсан бөгөөд хөөсрөн оволзсон хаалт саад зам хаагаад үзэсгэлэнт сайхан тэр арал руу явж очих чадалгүй явав.
Гурван цагийн үед эрэг дээрх дал модон шугуй сийрэгжиж, өргөн зай чөлөөгөөр нь толь шиг толигор хөх нуур харагдав. Гэтэл эргэн тойрны усан доторхи хад асган хэрэм аанай л нэвтрэхийн аргагүй хөөсрөн оволзох давалгаан дундаас улаан улаан араа шүдээ арзайлгасаар байв. Зай, сэтэрхий үл дайралдах бөгөөд дал модон шугуй дахин битүүрч, бид харин аясын салхинд хөөгдөн явсаар л байв. Улмаар дал модон шугуй сийрэгжсээр эцсийн бүлэгт шүрэн арлын дотоод байдал бидний өмнө дэлгэгдлээ. Эргэн тойронд нь дал мод найгаж, торгон элс гялалзсан далайн тунгалаг цэнхэр нуур уулын том нуур шиг толийно. Ногоон дал мод найгасан амирлангуй энэ арал толь шиг цэнхэр нуурыг эргэн тойронд нь өргөн элсэн бүслүүр болон хүрээлэх бөгөөд гадуур нь бас «жаргалын оронг» хааж хамгаалсан хүрэн-улаан өнгийн хад асган хэрэм битүү хүрээлсэн ажээ.
Бид бүх л өдөржингөө Ангатау арлын хажуугаар хөвж, хулсан сууцны маань галаа хаяанд юм шиг ойрхон байгаа тэр арлын гоо үзэсгэлэнд нүд хужирлаж явав. Дал модны орой наранд гэрэлтэн, арал дээрх юм бүхэн ариун сайхан, аз жаргалтай баймаар санагдана. Ингээд сал жолоодож залах явдал ердийн зүйл болж хувирсан учир Эрик маань гитаар хөгжмөө авч перугийн өргөн хүрээтэй малгай өмссөөр гарч ирээд Өмнөд далайн арлуудынхны уянгын дуу дуулж, Бенгт хитгийн ирмэг дээр сайхан хоол хийж, юм болгоноо зэхэж дуусах шахаж байв. Бид Перугээс авч гарсан наргилын самраас нэг томыг хагалан арал дээрх моднуудаас бөндийн бөндийн унжиж буй залуухан, шинэ самруудын эрүүл энхийн төлөө шүүсийг нь залгилав. Энэ өдрийн бүхий л байр байдал өөрөөр хэлбэл газарт үндсээ гүн шигтгэсэн бөгөөд наран гэрэлтэн туяарч буй цайвар ногоон дал модон шугуйн дээгүүрх амгалан тайван байдал, дал модон шугуйн дээгүүр элэн халин буй цагаан шувуунуудын амирлангуй тайван байдал, толигор цэнхэр нуур, торгон элсэн хөвөө, аюултай улаан хад асга бүгдийн дээгүүрх амгалан тайван байдал, агаар дахь нүжигнэн хүжигнэх дуу чимээ энэ бүхэн далайгаар гэнэт энд яваад ирсэн бид зургаад гайхалтай сэтгэл төрүүлнэ. Энэ сэтгэл маань бидний хэн хэнд хэзээ ч мартагдахгүй бизээ. Өмнөд далайн жинхэнэ арлууд өмнө дайралдаж, үнэхээр бид ертөнцийн нөгөө талд гарсан маань одоо ямар ч эргэлзээгүй боллоо. Полинези арал дээр очиж чаддаг ч байлаа гэсэн, үгүй ч байлаа гэсэн түүнд нэгэнт хүрсэн, зах хязгааргүй их далай ар талд хоцорчээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.11.14 3:25 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6437
Ангатау арлын хаяанд ирсэн баяр хөөрт энэ өдөр маань бидний аяллын, ерэн долоо дахь өдөр байв. Хэдийгээр гайхмаар боловч Нью-йорк хотноо тооцоолон бодож байснаар маань онолын хувьд ямар ч өөгүй нөхцөлд бид хэдийн Полинезийн хамгийн ойрын арлууд хүрэх наад захын хугацаа яг ерэн долоон өдөр болж байсан юм.
Таван цагийн үед бид эрэг дээрх дал модны навчаар хучсан хоёр овоохойн хажуугаар өнгөрлөө. Утаа ч гарахгүй хүн амьтан байдаг өөр ямар нэг шинж тэмдэг ч мэдэгдэхгүй байв.
Таван цаг хагасын үед сал маань дахиад л усан доторхи хад асгын зүг чиглэж эхлэв. Энэ удаад бид арлын өрнөд хэсэгт ойртож явсан бөгөөд ямар нэг зай сиймхий байж юу магад хэмээн эцсийн удаа сайтар ажиглаж харах хэрэгтэй байлаа. Нар бүүр доошилсон учир нүд гялбаад, эгц урагшаа юм харж явахын аргагүй байсан боловч далайн ус хад асга мөргөж буй тэр хэсэгт арлын хамгийн захын хушуунаас хэдэн зуун метр зайтайд, тэнгэрт бүдэг солонго тагаж байв. Ингээд хушууны байр байдал бидний өмнө тодорхой харагдах боллоо. Эрэг дээр нилээд цаана хөдөлгөөнгүй хар хар юм харагдав. Гэнэт тэдний нэг нь ус руу алгуур ойртож, өөр хэд нь ойн зах тийш яаравчиллаа. Гэтэл тэр хар юмнууд маань хүн байв! Бид усан доторхи хад асгын ёроолоор аль болохоор ойр, салхи бүүр намдаж, юу юугүй л арлын салхигүй талд гарна гэж бодож явлаа. Тэгсэн чинь ус руу завь түлхэж, хоёр хүн үсэрч ороод, усан доторхи хад асганы зүг сэлүүрдэж гарлаа. Тийнхүү хэсэг яваад, завиа задгай далайн зүг эргүүлж, шууд биднийг чиглэн хад асганы зай чөлөөгөөр гарч явах үед нь давалгаан завийг нь дээр дээр шидэн хөөргөж байхыг харав.
Бидний ганц найдах зай чөлөө энд байдаг ажээ. Бидэнд бас дал модон шугуй дундах тосгон нилэнхүйдээ харагдав. Гэтэл юмны сүүдэр уртсаж эхлэв.
Завьтай хоёр хүн гараараа даллана. Биднийг хариуд нь байдаг чинээгээрээ даллахад, тэр хоёр хүн хүчлэн сэлүүрдэж эхлэв. Полинезийн тэнцүүр бүхий сал дээр ханцуйгүй цамцтай хүрэн бор биетэй хоёр хүн урагшаа хараад сууж яваа харагдав. Ингээд аанай бас хэл амаа мэдэхгүйн бэрхшээл тулгарах шүү дээ. Салан дээр яваа улс дотроос би л Фату-Хива арал дээр байж Маркизын арлуудынхны аялгуутай ганц хоёр үг цээжилсэн хүн байлаа. Гэтэл манай алс умард зүгт яриад байх хүнгүй тул полинез хэл доорхноо мартагдсан билээ.
Ингээд завь салны маань ирмэгт тулж зогсоод, арлын хоёр хүн хитэг дээр үсрэн бууж нэг нь малийтал инээмсэглэн хүрэн гараа сарвайж, англи хэлээр,
— Сайн байцгаана уу? гэсэнд бидний сэтгэл нилээд уужрав.
Их л гайхсан намайг,
— Сайн, сайн байцгаана уу? Та англи хэлээр ярьдаг юм уу? гэхэд,
Тэр эр дахин инээж, толгой дохин, дахиад л,
— Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? гэв.
Ар талд нь зогсоод, нөхрийнхөө эрдэм боловсролтойг бахдан инээд алдаж байгаа нөгөө хүндээ эр барын дүр үзүүлж буй энэ хүний гадаад хэл ердөө л ингээд гүйцжээ.
Тэгэхэд нь би арлын зүг зангаж,
— Ангатау мөн үү? гэж асуув.
Нөгөө эр толгой дохиж,
— Ангатау гэв.
Эрик маань их л сүрхий хүн толгой сэжив. Эрик мэджээ. Бид түүний тодорхойлсон яг тэр газар ирсэн ажээ.
Би яриа үүсгэхийн тул,
— Мамаи хее иута гэв.
Фату-Хива арал дээр байхдаа ойлгож тогтоосноор минь «эрэг дээр гарах юмсан» гэсэн маягийн үг билээ.
Ингээд арлын хоёр хүнийг усан доторхи хад асгын үл үзэгдэгч зай чөлөөн тийш зэрэг заахад, бид хэд азаа үзэхээр жолооныхоо сэлүүрийг эргүүлэв. Гэтэл яг ,энэ үеэр арлын зүгээс салхи зэгсэн хүчтэй болж эхлэв. Далайн нуурын дээгүүр борооны хэсэг үүл хуралдав. Салхи биднийг хад асганаас холдуулан хөөхөөр бэлдэж эхлэхэд, бид ганц жолооны сэлүүрийн тусламжтайгаар «Кон-Тикийг» салхины эсрэг зэгсэн их өнцөг гарган сөрж, хад асганы зай чөлөөнд хүргэж чадахгүйгээ мэдлээ. Ингээд усны ёроол аль зэрэг гүнд байгааг үзэх гэж зангуугаа хаясан боловч татлага нь богинодлоо. Одоо ердөө л аль болохоор түргэн шуурхай, салхины эрхшээлд орчихоогүй дээрээ сэлүүр барьцгаах ганц зам үлдэв. Тэр даруй дарвуулаа буулгаж, дор бүрийдээ урт сэлүүр шүүрч авлаа. Бидний тамхилсан янжуурыг тамшаан сорсоор зогсож буй нутгийн хоёр эрд нэг нэг сэлүүр бариулах гэж үзэв.
Гэтэл тэр хоёр толгой сэгсэрч, гайхсан янзтай зүг чиг заан зангав. Тэгэхэд нь бид хүн болгон сэлүүр барилгүй болохгүй гэж ойлгуулах санаатай зангаж дохин нөгөө «Эрэг дээр гарах юмсан!» гэдэг үгээ давтав. Гэтэл тэр хоёрын маань зэгсэн мэдлэгтэй нь бөхийж баруун гараа хий эргэлдүүлэн,
— Бррррр гэв.
Бидэнд хөдөлгүүрээ ажиллуулаач дээ гэж зөвлөж байгаа нь ямар ч эргэлзээгүй байв. Нутгийн энэ хоёр хүн өөрсдийгөө ямар нэг хүнд ачаатай хөлөг онгоц дээр гарч ирээд зогсож байна гэж бодсон бололтой. Тэгэхэд нь бид салныхаа хитэг рүү дагуулан очиж, усанд гараа дүрж гуалингуудын доод талыг барьж бидний хөлөг онгоц ганц ч эрэг шураггүйг өөрсдөө үз гэв. Тэр хоёр хүн тун их гайхсандаа янжуураа хаяад салны ирмэг рүү гүйлдэв. Ингээд тал талд дөрөв дөрвөн хүн сэлүүрдэж гарлаа. Энэ үед нар хушууны цаад талын ус руу тонгойн далд орж, арлын зүгээс салхи улам ширүүсэж байв. Сал маань урагш ахиж байна гэж хэлэхэд хэцүүхэн байлаа. Нутгийн хоёр хүн тун их айсан янзтай босон харайлдаж, завь руугаа үсэрч суугаад алга болов. Харанхуй бүрэнхий болж, зургуулаа хоцорсон бид, салхинд хөөгдөж далайд буцаад орчихгүйн тулд байдаг хүчээрээ сэлүүрдэж байлаа.
Бүүр харанхуй болж, арал нэлэнхүйдээ харагдахаа болих үеэр хад асганы цаанаас дөрвөн хар завь давалгаан дээр бүжиглэн үзэгдэж, төдөлгүй баахан полинез хүмүүс салан дээр маань гарч ирж, цөм л гар барьж, янжуур авах гэнэ. Газар орны байдал сайн мэддэг эдгээр эрсүүдтэй байхад бидэнд ямар ч аюул тохиолдохгүй бөгөөд эд нар яасан ч биднийг буцааж далайд оруулж алга болгохгүй болохоор өнөө оройдоо бид эрэг дээр гарсан байна гэсэн үг!
Бид түргэн зуур «Кон-Тикийн» хамар дээр дөрвөн ган татлага бэхэлж, тус бүрийг дөрвөн завины хитэгт уялаа. Ингээд тэнцүүр бүхий тогтвор сайтай дөрвөн завь чарганд хөллөсөн ноход шиг, модон сал чирэн хавирган cap маягтайгаар хөдлөв. Кнут маань хаймар завиар явж хөтлөгч завинуудтай нийлэн, бид хэд сэлүүр барин «Кон-Тикийнхээ» хоёр талын гуалин дээр байрлав. Саяхан болтол бидэнтэй зам нийлж энэ хүрч ирсэн дорно зүгийнхээ салхитай анх удаагаа ийнхүү тулалдаж эхлэв.
Cap гараагүй учир тас харанхуй, салхи ширүүсэж байлаа. Тосгоныхон хад асга өнгөрөх газар аль чиглэлд байгааг бидэнд дохиолж, гишүү мод овоолж том түүдэг гал асаажээ. Бид тас харанхуйд, улам бүр сүртэй чимээтэй болж буй хүрхрээ зогсоо зайгүй хүнгэнэн хүржигнэх адил сүр бараатай шуугин дүнгэнэх давалгаан дунд хөвсөөр л байв.
Бид өмнөө өөрсдийг минь завиар чирч яваа улсын барааг харахгүй боловч полинез хэлээрээ ямар нэг дайчин дуу дуулж байдаг чинээгээрээ хашгиралдаж явааг нь сонсож явав. Кнут ч бас тэдэнтэй хамт, полинез дууны аялгуу намдах болгонд, норвеги ардын дуу дуулж яваа Кнутын дуу хадаж, полинез хүмүүс түрж байлаа. Дуунд хүч нэмэрлэхийн тулд салан дээр яваа бид ч гэсэн «Том Брауны жаал хамар дээрээ том гэгчийн уртай байжээ» хэмээн бархиралдаж цагаан, хүрэн арьстан дор бүрийдээ инээлдэн сэлүүрдэж байлаа.
Бидний санаа сэтгэл тун сэргээд байв. Ерэн долоо хоног. Полинезид хүрээд ирсэн байдаг. Өнөө орой эндхийн тосгонд баяр цэнгэл болно. Нутгийнхан хөгжилтэй үсэрч цовхорч хашгиралдаж байв. Наргилын самар худалдаж авахаар Тайтаас жилд нэг удаа ирдэг дарвуулт модон онгоцноос өөр хөлөг онгоц Ангатауд ирдэггүй ажээ. Иймээс ч түүдэг гал тойрон үнэхээр баяр цэнгэл болох юм. Гэтэл догшин салхи зогсоо зайгүй салхилсаар л байв. Бид булчин шөрмөсөө бадайртал хүчлэн сэлүүрдэж байлаа. Бид байр сууринаасаа ухарч буцаагүй боловч түүдэг гал өчүүхэн ч ойртсон шинжгүй, давалгааны дуу чимээ бахь байдгаараа л хүнгэнэж нүржигнэж байв. Дуу шуу ч яваандаа намдав. Чиг таг болцгоолоо. Сэлүүрчид хир чадлаасаа илүү зүйл хийж байлаа. Түүдэг гал нэг л байрандаа, биднийг давалгаантай хамт үсэрч буух болгонд нэг харагдаж нэг алга болно. Гурван цагийн хугацаа өнгөрч оройн есөн цаг болж байлаа. Биднийг аажмаар ухраан хөөж эхлэв. Бид цөм эцэж туйлджээ.
Бид арал дээрээс туслах хүч нэмж ирүүлэх хэрэгтэй гэж нутгийн хүмүүст ойлгуулсанд, тэд арал дээр хүн амьтан олон боловч далайд аялдаг завь ердөө л энэ дөрөв гэж тайлбарлав.
Ингэж байтал харанхуйн дундаас Кнут маань хаймар завиараа хүрч ирлээ. Түүнд, хаймар завиараа эрэг тийш очиж, арлынхнаас хүн амьтан авчрах санаа төржээ. Хэрэг тохиолдоход хаймар завь дотор тав зургаан хүн эвхэрч атираад багтана гэнэ.
Энэ бол арай л осолтой санаа байв. Кнут маань газар орны байдал огт мэдэхгүй. Ийм тас харанхуйд усан доторхи хад асганы хаагуур гарамтайг яасан ч олохгүй. Тэгтэл Кнут маань нутгийнхнаас нэгий нь авч явж зам заалгах санал гаргав. Нутгийн хүмүүс ийм эв хавгүй хаймар завиар нарийхан аюултай гарцаар нэвтэрч энэ насандаа үзээгүй улс тул уг саналы нь би бас л аюултай гэж үзэв. Харин би Kнутыг харанхуйд хаа нэгтээд өмнө маань явах ёстой нөгөө толгойлогч хүнийг дагуулаад ир яах, юу хийхээ түүнээс асууя гэв. Бид байрандаа тогтож байж чадахгүй эргэж далайд хөөгдөн орох гарцаагүй болсон маань тодорхой болоод байлаа.
Кнут толгойлогчийг олж ирэхээр харанхуйд алга болов. Зэгсэн удсан боловч Кнут, толгойлогч хоёр байдаггүй. Бид хэд байдгаараа хашгирч дуудсан боловч полинези хүмүүсийн бүдүүн, нарийн өндөр нам олон янзын дуунаас өөр юм олж сонссонгүй. Кнут маань харанхуй шөнө алга болж: Чухам юу болсныг бид төдөлгүй мэдсэн юм. Юу гэвэл Кнут маань яарч сандарч байсныг хэлэх үү, шуугиан чимээнд миний хэлснийг эндүү ойлгож, толгойлогчийн хамт эрэг тийш яваад өгчээ. Кнутын явж байсан тэр газар хад асга мөргөн ойж бууж буй давалгааны нүргээн чимээнд аливаа бусад дуу дарагдаад сонсогдохооргүй учир бндний хашгирч гуугалсан талаар өнгөрчээ.
Манайхны нэг морз үсгээр дохиолохын тулд дэнлүү шүүрэн авч, шургийн орой дээр даруй түргэн авиран гарч: «Буц Буц» гэсэн дохио өглөө.
Гэвч хэн ч буцаж ирсэнгүй, Хоёр маань алга болсон, нэг хүн дохио өгч шургийн орой дээр явах болсноос эхлээд биднийг улам ч хүчтэй ухраан хөөж, бид ч үнэндээ ядарч туйлдаж байгаагаа яриангүй мэдэх болов. Бид зомгол усанд хаяж, явах ёстой зүгээсээ өөр тийшээ аажим хир нь яриангүй газар ахиж байгааг тодорхойлов. Түүдэг гал улам бүр бага болж, давалгааны дуу чимээ намдаж байв. Бид нөмөрт нь байсан дал модон шугуйнаасаа холдох тусам дорнодын мөнх салхины эрхшээлд улам бүр орж байлаа. Үүнийг бид дахиад л ойлголоо. Бидний байр байдал бараг л далайд явсан үеийнх шигээ болов. Хамаг ганц найдвар баларсныг яваандаа бид ойлгосон юм. Биднийг далайд маань эргээгээд оруулж байлаа. Харин бид байдаг тэнхээгээрээ сэлүүрдээд л байх хэрэгтэй байлаа. Бид, Кнутыг эсэн мэнд эргэж иртэл ухрах хөдөлгөөнийг аль болохоор саатуулан удаашруулах хэрэгтэй байв.
Таван минут, арван минут, хагас цаг өнгөрөв. Түүдэг гал улам бүр жижиг болж, биднийг хоёр давалгааны хооронд үе үе ороход үзэгдэхгүй болж байв. Давалгааны дуу чимээ алс холын бөглүү шивнээн болж хувирлаа. Cap гарлаа. Мөнгөн cap арлын дал моддын оройн цаанаас цухуйж харагдсан боловч тэнгэр наагуур нь бүдэг хөшиг татаатай юм шиг, тал хэсэг нь үүлээр халхлагдсан байв.
Нутгийн хүмүүс өөр хоорондоо шивэр авир ярилцаж буй нь coнсогдлоо. Нэг мэдсэн чинь салны үзүүрт бэхлээтэй байсан дөрвөн татлагын нэг суларч усанд орж, дөрвөн завины нэг нь алга болсон байв. Үлдсэн гурван завины хүмүүс ядарч туйлдсаны дээр айж сандраад нэг их хүч гаргаж сэлүүрдэхээ больжээ. «Кон-Тики» далай тийш хөөгдөж ухарсаар л байлаа.
Төдөлгүй үлдсэн гурван татлага суларч, гурван завь салны ирмэгт мөргөж зогсов. Нутгийн хүмүүсийн нэг салан дээр гарч толгой сэгсрээд, нам дуугаар,
— Иута (эрэг тийш) гэв.
Тэр хүн, удтал үзэгдэхгүй байснаа хааяа оч шиг гялс хийж харагдах түүдэг галын зүг сэтгэл түгшин харна. Манай салыг тун түргэн ухраан хөөж байлаа. Давалгааны дуу чимээ намдаж, далай ердийнхөөрөө уухилан шуугиж, «Кон-Тикийн» хамаг тоног хэрэгсэл чяхран чичирнэ.
Бид нутгийн хүмүүст бишгүй нэг янжуур бэлэглэж, би зурвас таталж, Кнуттэй дайралдвал өгөөрэй гэж захив. Тэр зурвасдаа,
— «Нутгийнхнаас завьтай хоёр хүн авч, хаймар завиа чиргүүлээрэй. Хаймар завиар ганцаараа явж болохгүй шүү» гэж таталсан юм.
Сайхан санаа өвөрлөсөн арлынхан далайд гарч болно гэж үзэж гэмээж нь Кнутыг маань модон завиараа хүргэж авчрах бол уу, хэрэв тэд үүнийг арай л аюултай зүйл гэж үзвэл Кнут маань буцаад хөөгдөж байгаа салаа хаймар завиар хөөж гүйцэнэ гэж бодвол бүүр ч аюултай хэрэг болно гэж бид бодож байлаа.
Нутгийн хүмүүс зурвасыг минь авч завиндаа харайж суугаад харанхуйд алга боллоо. Харанхуйн дунд анхны маань танилцсан нөгөө эрийн найрсаг нь аргагүйгээр,
— Оройн мэнд хүргэе? гэх дуу эцсийн удаа сонсогдов.
Ингээд гадаад хэл мэддэг сүрхий тэр нэгийгээ магтан шагширч буй бусад нөхдийн нь шивэр авир яриа дуулдаж төдөлгүй нам жим болж, бид хэдэд ойр хавийн хуурай газраас аанай бас хоёр мянган бээр зайтайд явж байгаа юм шиг дахин нэг ч дуу чимээ дуулдаагүй билээ.
Зах хязгааргүй задгай далайд, салхинаас халхлах юу ч үгүй дөрвөн хүн хичнээн ч сэлүүрдээд ямар ашиг байх вэ дээ. Харин бид шургийн орой дээрээс гэрэл дохио өгсөөр л явлаа. Тэгэхдээ «буц» гэхээ болиод, зогсоо зайгүй л гэрэл гаргаж явав. Тас харанхуй, cap хааяа нэг үүлэн чөлөөгөөр шагайна. Бид Ангатау арал дээрээс лүглийн нөмөрсөн борооны өтгөн хар үүлний доогуур ороод явж буй бололтой.
Арван цаг гэхэд Кнутын нүүрийг дахин харах найдлага тасрав. Бид салны ирмэг дээр хатсан бин зажлан сууцгааж, Кон-Тикийн толгойн дүрстэй өргөн дарвуулгүй болохоороо ердийн нэг шон болж хувирсан шургийн орой дээр ээлжлэн гарч гэрлээр дохио өгч явав.
Кнутын чухам хаана явааг үл мэдэх тул шөнөжингөө ингэж дохио өгөхөөр шийдсэн юм. Түүнийг давалгаанд хамагдаж талийгаач болсон гэхэд нэг л үнэмшмээргүй ажээ. Кнут бол хэзээ ямар ч цаг үед мэгдэж сандардаггүй хүн бөгөөд хүнд устай ч бай, давалгаантай ч бай дайралдлаа гэсэн амьд мэнд гарна. Харин амьд амьтан хүрч очих зам болгоноос зайдуу хол Номхон далайн жижиг арал дээр полинези хүмүүсийн дунд ганцаарыг нь орхино гээд бодоход хачин эвгүй. Баларсан ч юм болж гүйцлээ л дээ! Өдий урт удаан хугацаагаар аялж аялж Өмнөд далайн нэг жижиг аралд ойртон очиж, түүн дээр нэг нөхрөө орхиод одно гэсэн чинь юу гэсэн үг вэ. Анхны хоёр гурван полинези хүн манай салан дээр инээд алдан гарч ирсэн бол өрнө зүг ухаан жолоогүй юм шиг тэмүүлж буй «Кон-Тикийн» араас дагахаас зүрх алдаж ум хумгүй зугтааж зайлав шүү. Тэгээд бас энэ шөнө уяа татлага бүхэн учиртай их хяхарч чяхарсныг яана. Бидний хэнд маань ч дугхийх хүсэл байсангүй.
Арван цаг хагас болж байв. Бенгт маань найган ганхаж буй шургийн орой дээрээс бууж дараагийн нь хүн дээш гарах ёстой байв. Гэнэт бид нэгэн зэрэг давхийн цочив. Харанхуйд гэнэт хүн ярилцах тодхон дуу сонсогдов. Дахиад л сонсогдлоо. Полинези хэлээр ярилцаж байв. Шөнийн пад харанхуйд байдаг чинээгээрээ хашгиралдахад маань хариу хашгиралдах олон хүний дундаас Кнутын маань дуу тун содон дуулдав! Бид баярласандаа болж муужирч унахад холгүй болсон амьтад, юун нөгөө ядарч туйлдсан ч хаа байхав, бул хар чулуу мөрөн дээрээс унасан юм шиг сэвхийгээд явчихгүй юy даа? Биднийг одоо Ангатаугаас холдуулан хөөж л байвал хөөж л байна биз ямар хамаатай юм бэ? Далайд үүнээс өөр арал байхгүй юм биш дээ. Нэгэнт салан дээрээ зургуулаа дахин цугларсан болохоор, хамтдаа ижлээрээ аялж явах их л дуртай есөн бүдүүн гуалин одоо дуртай зүг зүгтээ салаад одлоо ч гэсэн ямар хамаатай билээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.11.14 3:26 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6437
Тэнцүүр бүхий гурван хар завь давалгаан дунд дайвалзсаар харанхуйн дундуур ойртон ирж, «Кон-Тикийн» ирмэг дээр хамгийн түрүүнд Кнут, хойноос нь бараан царайт зургаан эр гарч ирэв. Юун иймээ тиймээ юм ярилцахтай манатай, нутгийн хүмүүс бэлэг шангаа авч, арал руугаа буцах аюултай замд аль болохоор яаралтай орох ёстой байв. Эрэг дээрх гал үзэгдэхгүй болсон, тэнгэрт бараг ганц ч одгүй учир тэд түүдэг галын гэрэл харагдан харагдтал тас харанхуйд салхи, давалгааны эсрэг сөрөн сэлүүрдэх хэрэгтэй байлаа. Нутгийн хүмүүс идэж уух юм, янжуур болон өөр бусад өдий төдий бэлэг шан хүртээд дор. бүрийдээ бидэнтэй гар барьж салах ёс гүйцэтгэв.
Нутгийн хүмүүс, бидний төлөө их л санаа зовж байгаа нь илт, та нар аюултай хад асга руу явж байна хэмээн өрнө зүг зааж зангана. Нүдэнд нь нулимс гүйлгэнэсэн толгойлогч эелдэг нь аргагүй эрүүн дээр минь үнсэж, би сахал самбайгаа их ургуулсандаа учиргүй их баярлаж билээ. Ингээд тэд завиндаа сууж, бид зургаа салан дээрээ дахиад зургуулаа өнчирч хоцорлоо.
Бид салаа зоргоор нь тавьж, өөрсдөө Кнутын яриаг чагнаж эхлэв.
Кнут маань намайг тэгж хэллээ гэж ойлгоод, толгойлогчийн хамт арал тийш явжээ. Толгойлогч жижиг сэлүүр барин хад асга нэвтрэн өнгөрөх зүг сэлүүрджээ. Кнут маань гэнэт «Кон-Тики» дээрээс буцаж ир гэсэн гэрэл дохио өгч байхыг хараад тун их гайхжээ. Ингээд сэлүүрчинд эргэе гэж дохиж зангасан боловч толгойлогчийг үгэндээ орохгүй болохоор өөрөө сэлүүр шүүрч автал, цаадах нь булаажээ. Эргэн тойронд нь давалгаан оволзоод юун хоорондоо тэмцэлдэхтэй манатай. Завь нь хад асганы завсар хоорондуур өнгөрөн гарч, цааш давалгаанд хөөгдсөөр арлын чанх наад захын том шүрэн хадан дээр гарахад олон полинез хүмүүс өндөр өргөсөөр эрэг дээр гаргажээ. Энэ завсар Кнут маань дал модны ёроолд үл ойлгогдох ямар нэг хэлээр шулганалдах өдий төдий хүмүүс дунд зогсож байжээ. Хөл нүцгэн бараан царайтай бүстэй, бүсгүй хүмүүс, хүүхэд багачуул тойрон шавааралдаж, цамц, өмдний нь бөс даавууг барилж үзэх аж. Тэд өөрсдөө европ маягийн хуучин муу хувцас хунартай харагдах боловч тус арал дээр цагаан арьст хүн нэг ч байхгүй байжээ.
Кнут харваас хамгийн гавшгай хэдэн залуу сонгон авч, тэдэнд өөртэйгөө хаймар завиар хамт явалцах уу гэж дохиж зангажээ. Гэтэл бүдүүн тарган нэг эр халбилзсаар хүрч ирсэнд Кнут түүнийг хуучин, албаны саравчтай малгайтайн дээр чанга чангаар ширүүн дориун ярьж байгаагаар нь бодвол эндхийн удирдагч нь юм байх гэж боджээ. Хүмүүс дор бүрийдээ л зам тавих аж. Кнут, салаа холдоод явчихаас нь өмнө буцаж очиход минь туслах хүн хэрэгтэй байна гэж тэр хүнд норвеги, англи хэлээр тайлбарлаж дээ. Удирдагч юу ч ойлгосон шинжгүй хий дэмий инээж, хүмүүс ам амандаа орлилдож Кнутыг маань эсэргүүцэж ядсаар байтал нь тосгон руу аваад явжээ. Тосгонд нохой, гахай өмнөөс нь угтаж, Өмнөд далайн арлын аятайхан охид элдэв сайхан жимс авчирч барьжээ. Арлынхан Кнутыг маань аль болохоор сайхан угтаж хүлээж авах гэсэн нь илт байсан боловч мань хүн түүнд нь сэтгэл хууртсангүй, харин өрнө зүг хаана ч юм бэ салхинд хөөгдөж яваа салныхаа тухай гуниглан бодож суужээ.
Арлынхны санаа бодол ойлгомжтой байж л дээ. Тэд ер нь цагаан арьст хүмүүсийн хөлөг онгоцон дээр гоё сайхан юм тун элбэг дэлбэг байдгийг мэдэх тул биднийг арал руугаа ирүүлэх гэж үнэн голоосоо хүсэж байжээ. Кнутыг явуулахгүй саатуулаад байвал хачин янзын хөлөг онгоц нь заавал түүнийхээ хойноос ирнэ гэж бодож л дээ. Далайн аливаа замаас зайдуу арал дээр нэг цагаан арьст хүнээ орхиод явах хөлөг онгоц байж таарахгүй билээ. Сонирхолтой хэд хэдэн явдал үзэж өнгөрүүлсний эцэст Кнутад маань хоёр яс xaгaцax завшаан тохиолдож, эрэгтэй, эмэгтэй баахан улс дагуулсаар завь руугаа яаруу иржээ. Хэн бүхний мэддэг хэлээр хэлсэн үг, зангаа дохио нь яриангүй ойлгомжтой байсан учир нутгийн хүмүүс Кнутыг, саатаж зогсолгүй цааш явах ёстой бололтой тун яаруу сандруу өнгөрч шөнийн харанхуйд алга болсон хачин тэр хөлөг онгоцон дээр заавал буцаж очих хэрэгтэй, очих ч хүн байна гэж ухаарчээ.
Арлынхан тэгээд өөр нэг арга бодож. Кнутад маань нөхөд чинь арлын нөгөө талаар тойрч ирчихээд байгаа гэж дохиж зангажээ. Кнутыг яахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэж байтал нь хүүхэд, хүүхнүүд түүдэг гал хөгжөөж байгаа тэр зүгт хүмүүс чанга чангаараа ярилцах сонсогджээ. Ийнхүү сүүлчийн гурван завь эргэж ирж. Кнутад маань зурвас гардуулж л дээ. Байдал тун төвөгтэй болсон байлаа. Юу гэвэл зурвас бичигт ганцаараа наашаа зүглэж болохгүй гэсэн байдаг гэтэл арлынхан цөмөөрөө хамт явахаас эрс татгалзаад байдаг.
Полинез хүмүүс өөр хоорондоо сүрхий маргалдаж гapчээ. Завиар далайд гарч, салыг нүдээр үзэж хараад ирсэн хүмүүс бол бусад нөхдийг нь эрэг дээр гаргаж ирэхийн тулд Кнутыг саатуулаад ямар ч ашиггүйг яриангүй мэдэж байжээ. Ингээд Кнут маань хэн бүхний мэдэх зангааны хэлээр энэ тэр юм амлаж, мөн ч айлгаж сүрдүүлсний эцэст гурван завины хүмүүс «Кон-Тикийн» араас түүнийг хүргэж өгөх болжээ. Давалгаан дунд бүжиглэх хаймар завь араасаа аргамжсан гурван модон завь халуун орны харанхуй шөнө эргээс холдоход, арлынхан гэнэт ирсэн шиг гэнэт яваад өгч буй цайвар үст шинэ нөхрөө үдэн, унтарч буй түүдэг галын дэргэд дуу шуугүй зогсож хоцорчээ.
Модон завинууд давалгаан дээр өргөгдөхөд Кнут болон түүнийг дагалдаж яваа хүмүүс далайн алс мандалд гэрэл дохио сүүмэлцэж байгааг олж харжзэ. Тогтвортойг бодож шовх тэнцүүр хийсэн полинезийн урт нарийхан завинууд ус, хутга шиг хага зүсэн явах боловч Кнутэд маань «Кон-Тикийн» бүдүүн бөөрөнхий гуалингууд дээрээ хөл тавих мөчийг хүртэл нь бүхэл бүтэн зуун жил өнгөрсөн юм шиг санагджээ.
— Арал дээр аль хир зугаатай сайхан байв даа? хэмээн Торстейнийг атаархангуй суухад нь Кнут,
— Пээ, та нар арлын аятайхан охидыг харсан болоосой! хэмээн түүнийг цаашлуулав.
Бид дарвуулаа дахиж босгосонгүй сэлүүрээ ч ус руу дүрэлгүй орхиод, зургуулаа хулсан сууцандаа орж Ангатау арлын эрэг дээрх шүрэн хаднууд шиг таг чиг нойрсов. Ингээд гурван хоногийн турш хуурай газрын бараа харалгүй хөвөв.
Биднийг шууд л Такуме, Рароиа хоёр арлыг хүрээлэн, далайн мандлыг 40 — 50 бээр газар хаан хөндөлсөж буй аюулт хад асга руу хөөн тууж байлаа. Бид умар талыг барьж, тэдгээр аюулт хад асгыг тойрон гарах санаатай байдаг чадлаараа оролцож явсан бөгөөд юм бүхэн санасан ёсоор бүтэж байгаа мэт бодогдож байсан боловч нэг шөнө жижүүр гүйн ирж биднийг дуудаж сандаргав.
Салхи чигээ өөрчилжээ. Биднийг шууд Такуме арлыг хүрээлсэн хад асга руу хөөж явав. Бороо орж, юм ч харагдахгүй боллоо. Усан доторхи хад асга хүртэл тун бага зай үлдэж байв.
Шөнө дунд бид шуурхай зөвлөлгөөн хийлээ Эсэн мэнд үлдэх үү, үгүй юу гэж л яригдах цаг тулгарчээ. Хад асгыг xойгyyp нь тойрох ямар ч найдлагагүй болж, өмнүүр нь оролдоод үзэх ганц зам үлдэв. Дарвуулаа босгож, сэлүүрээ эргүүлж, хажуугаас үлээх тогтворгүй салхитай аюултай аяллаа эхлэв. Таван бээрийн газар үргэлжилсэн хад асган хаалт саадыг тойрч амжаагүй явтал маань дорнодын салхи дахин хөдөллөө л гэмээж нь бид хүчит давалгааны эрхшээлд бүрмөсөн орох байв.
Гарцаагүй сүйрэлд орох боллоо гэхэд чухам юу хийх, яахыгаа урьдаас ярилцаж тохиров. Үүнд ямар ч байсан цөмөөрөө л «Кон-Тики» дээрээ тогтоод байх хэрэгтэй байлаа. Давалгаанд дайрагдахдаa гашилсан жимс ишнээс нь сэгсэрч байгаа юм шиг хамагдахгүйн тулд ямар ч байсан шураг өөд авирч болохгүй, харин шургийн татлага, оосруудаас сайн зуурах хэрэгтэй байв. Хаймар завиа салан дээрээ гаргаж юугаар ч бэхэлж уялгүй орхин түүнээсээ ус үл нэвтрэгч радио дамжуулагч, бага сага идэх юм, лонхтой цэвэр ус, эмийн зүйлсээ уяж бэхлэв. Хаймар завь бидэнтэй бидэнгүй эрэг тийш явж очих бөгөөд бид хэд нь хад асгыг эсэн мэнд тэгэхдээ юу ч үгүй хоосон өнгөрдөг юм гэлээ гэхэд тун их хэрэг болох билээ. «Кон-Тикийнхээ» хитэг дээр бас бидэнтэй бидэнгүй эрэг тийш очих модон сал маань хад асганд торж тогтдог юм гэмээж нь түүнийг чирч татахад хэрэг болох урт татлага хөвдөг торхонд хийж бэхлэв. Ингээд унтахаар хажуулцгаав.
Салхи умар зүгээс үлээсээр бөгөөд бид хаа нэгтээд өмнө маань отон хүлээж байгаа шүрэн хад асган хаалтын хажуугаар аажим удаан боловч аргацаан хөвж байв. Гэнэт үдээс хойхно салхи намдаж, дахин хөдлөхдөө дорно зүгээс үлээж эхлэв. Эрикийн тооцоолон бодсоноор бол энэ хугацаанд бид өмнө зүг тун их газар авсан учир Рароиа арлыг хүрээлсэн хад асганы хамгийн урд талын хушууг тойрон өнгөрөх юу магад хэмээн горьдож болохоор байлаа. Бид тэр хушууг тойрч, дараагийн хад асга тийш хөөгдөхөөсөө өмнө амжиж нөмөр бараадах хэрэгтэй байв.
Орой болж, манай аяллын зуун хоног гүйцлээ. Би шөнө дөлийн үед сэтгэл нэг л хачин түгшүүртэй болчихсон сэрэв. Давалгаан хөдөлж байгаа нь цаанаа л нэг биш болсон байв. «Кон-Тикийн» хөдөлгөөн ийм нөхцөлд ямар байх ёстойгоосоо арай л өөр болжээ. Бид хэд бол гуалингуудын хөдөлгөөн ялимгүй хувирч өөр болохыг хүртэл андахаа больсон улс билээ. Тэр даруй ойртож буй эрэг хавийн маань ус эргэж буцаж байдаг үзэгдэл санаанд минь орж, байн байн гарч, шургийн орой дээр авирч харсаар явлаа. Далайгаас өөр юу ч үл үзэгдэнэ. Харин нойр минь хулжиж орхижээ. Цаг мөч өнгөрсөөр л байв.
Өрлөөний зургаан цагийн үед Торстейн, шургийн орой дээрээс сандруу амьтан бууж ирлээ. Тэрээр алс холд дал мод битүү бүрхсэн өдий төдий жижиг арал харжээ. Бид юуны өмнө жолооныхоо сэлүүрийг салны хамар аль болохоор өмнө зүг чиглэж байхуйцаар болгож эргүүлэв. Торстейний үзсэн арлууд бол Рароиа хад асганы ар талаар утсанд хэлхсэн сувд шиг цувран хүрээлдэг бяцхан шүрэн арлууд мөн бололтой байлаа. Биднийг умар зүг оддог нь нэг урсгал хамж яваа юм шиг байв.
Долоон цаг, гучин минут гэхэд дал мод битүү бүрхсэн цуваа арлууд өрнөд этгээдийг дагууд нь халхалж харагдах болов. Тэдгээрийн хамгийн урд талын нэг арал барагцаалбал бидний явж буй замд дайралдахаар харагдах бөгөөд бидний баруун гap тал дагуудаа дал мод битүү бүрхсэн жижиг арлуудад халхлагдаж, тэдгээр арал хойшлох тусмаа бяцхан хар толбонууд болно. Хамгийн ойрын арал хүртэл дөрөв, таван бээр зай үлдээд байлаа,
Шургийн орой дээрээс ажиглахад, салны маань хамар цуваа арлуудын хамгийн урд талынх руу чиглэж байгаа боловч хажуу тийшээ хүчтэй туугдах учир бид салны хамар чиглэж байгаагаас өөр зүгт явж буй маань илт болов. Бид усан доторхи хад асга тийш, ташуу замаар шууд очиж явлаа. Шаантаг банзнууд бэхлээтэй явсан бол ч тойроод гарчих найдлага байж болох л байв. Гэтэл аврага загаснууд салны маань яг хажуугаар зөрөлдөөд, бид суларсан шаантаг банзнуудаа шинэ уяа оосроор бэхлэх гэж салан доогуураа орж даанч зүрхлээгүй билээ.
Бид «Кон-Тики» дээрээ ердөө л хэдхэн цаг өнгөрөөх болоод байгаагаа мэдэв. Энэ хугацаагаа шүрэн хад асга мөргөж зайлшгүй сүйрэх бэлтгэлд ашиглах хэрэгтэй байв. Ингээд бид эцсийн мөч тулгарахад хэн юу хийх ёстойгоо тогтоож, дор бүрийдээ үүрэг хариуцлагаа яв цав мэдэж, бас сүйрэл яг тохиолдож, секунд болгон үнэтэй болох үед бие биесдээ саад болж сандарч тэвдэж болохгүйг мэдэж байв. «Кон-Тики» хөөрч буун, салхи биднийг хад асга өөд хөөн туусаар л байв. Өмнөхөн талд маань оволзож буй эмх замбараагүй их давалгаан усан дотор хад асга байгаагаас болж байгаа нь эргэлзээгүй бөгөөд давалгааны нэг хэсэг цааш өнхрөн одож, нэг хэсэг нь замдаа тохиолдсон хаалт саадыг мөргөн бутарч хар эрчээрээ буцаж харагдана.
Бид усан доторхи хад асгын дэргэдүүр гараад явчихаж юу магад вэ хэмээн найдлага тасраагүй хэвээр дарвуулаа дэлгээд л явж байв. Урсгалд автагдсан сал аажмаар хад асга тийш ойртож эхлэхэд бид шургийн орой дээрээс дал мод битүү ургасан жижиг олон арлын цуваа нэлэнхүйдээ зарим газраа уснаас ил гарч, зарим газраа далд орсон шүрэн хад асгаар холбоотой болохыг үзлээ. Эдгээр хад асга зогсоолын хамгаалалт далан мэт санагдах бөгөөд давалгаан мөргөж цагаан хөөс болон бутарч өндөрт хөөрнө.
Зууван хэлбэртэй Рароиа хад асга, Такумегийн салбар хад асгыг оролцуулахгүйгээр 25 бээр урт голчтой хамгийн урт тал нь умардаас өмнөд зүг тийш үргэлжлэх бөгөөд бид зүүн талаас нь ойртож явав. Далайн мандлын нэг сэжүүрээс нөгөө сэжүүр хүртэл тууш шугам болон харлах тэр асга өөрөө биднээс хэдхэн зуун метр зайтай болоод байгаа бөгөөд түүний цаад талд дотор талын тогтуухан нуурыг цагриглан хүрээлсэн энх амгалан бяцхан арлууд байдаг ажээ.
Бид өмнө талдаа Номхон далайн цэнхэр цэнхэр долгион дээш, өндөр хөөрөн, сарнин бутарч эргэн бууж байгааг гайхан харсаар явлаа. Би урьд өмнө нэг удаа Туамоту олтригийн эрэг дээр осол аюулгүй газар зогсоод, дорно этгээдэд задгай далайн давалгаан усан доторхи хад асга мөргөн ойж бутарч байх сүр бараатай зүйлийг нүдээр үзсэн хүн тул одоо биднийг өмнө маань чухам юу xvлээж байгааг мэдэж явав. Өмнөд этгээдэд аажмаар шинэ шинэ хад асга, арал үзэгдэх боллоо. Бид шүрэн хаалт хашлагын төв дунд ороод явж буй бололтой байв.
«Кон-Тики» дээр аялал дуусахад юм бүхэн бэлэн зэлэн болоод байлаа. Үнэтэй, хэрэгтэй болгоноо хулсан сууцанд оруулж даруулж бэхлэв. Бичиг баримт, өдрийн тэмдэглэл зэргээ норвол муудах гэрэл зургийн хальс бусад зүйлийн хамт ус үл нэвтрэгч хүүдийнүүдэд хийлээ. Хулсан сууцаа брезентээр бүтээж, гойд бөх оосор татлагаар татаж даруулав. Ямар ч найдлагагүй болсноо мэдсэн даруйдаа хулсан дэвсгэрээ хуулж, салан доогуур шаантаг банзнуудыг тогтоож явсан уяа оосор бүгдийг гар хадуураар тас тас хяргав. Шаантаг банзнуудад дун наалдсаар байгаад хачин зуузан болсон учир татаж гаргахад амаргүй байв. Ийнхүү шаантаг банзнуудыг сугалж авсаар салны маань суулт багасаж, одоо ердөө л гуалингуудын доод хэсэг усанд дүрэгдэх болсноор хад асгыг хялбархан давахаар болов. Шаантаг банзнууды нь авч дарвуулы нь буулгасан сал хажуугаараа бүтэн эргэж, салхи давалгаа хоёрын эрхшээлд бүрэн орлоо.
Хамгийн урт гэж байгаа оосроо өөрсдийн хийсэн зангуунд уяж, түүнийгээ зүүн талын шургийн суурьтай бэхлэв. Зангуу ус руу хаяхад, «Кон-Тики» хитэг талаараа давалгааны зурваст явж орох болно. Зангуу гээд байгаа маань ердөө л цэвэр ус хийж яваад хоосон болоход нь радио дамжуулагчийн хэрэгцээгүй болсон зай хийж дүүргэсэн хэдэн бетон сав бөгөөд тэдгээрээс бүдүүн бүдүүн мангро модон шургааг тоонолж, хэлбэртэй сарвайлгасан юм шүү дээ.
Хамгийн анхны бөгөөд сүүлчийн нэг тоот тушаал бол «Салнаас хэрхэвч салж болохгүй!» гэсэн үгтэй тушаал байлаа. Бид ямар ч нөхцөл байдалд салан дээрх юу дайралдсанаас салахгүй зуурч, есөн бүдүүн гуалинд хад асганы цохилтонд тэсэж давахыг даатгах хэрэгтэй байлаа. Бидэнд өөрсөнд маань усны дайралтыг тэсэж өнгөрөөх мундахгүй ажил гарна. Салнаас салдаг юм гэмээж нь эргүүлгийн зөөлөн зууш болж, шовх, шовх шүрэн хад асга дээгүүр арчаагүй шидэгдэж бяц үсрэх билээ. Хаймар завь эргэлдэн буух давалгаанд хөмрөх юмуу хүнд ачаатай тул доош их суух учир хад асганд хэгз хэгз цохигдож салмайж орхих шүү дээ. Харин гуалин моднууд, бид л өөрсдөө салахгүй зуураад байж чадвал биднийгээ аваад эрт орой хэзээ нэгэн цагт эрэгт хүрэх билээ.
Түүнээс гадна хүн бүр зуун хоног хөлд углаагүй шаахайгаа өмсөж, дор бүрийдээ аврах бүс бэлэн зэлэн авч байх хэрэгтэй байв. Хэн нэг хүн усанд унаад живэхгүй байлаа гэхэд хад асга мөргөж үхэх нь зайлшгүй учир аврах бүсний хэрэг тун бага байв даа. Бас бие үнэмлэх, үлдэж хоцорсон цөөн хэдэн доллар мөнгөө хармаандаа хийх цаг гарлаа.
Хад асганд алхам алхмаар хажуу бөөрөөрөө ойртож түгшүуртэй үе эхлэв. Салан дээр хачин нам гүм бөгөөд бид дуу шуугүй, хааяа нэг хоёр үг солилцвол солилцон, хулсан сууцандаа орж гарч, дор дорынхоо юмыг хийж явлаа. Хүн бүхний царай төв түвшин болсныг бодвоос өмнө маань юу хүлээж байгааг дор бүрийдээ сайн мэдэж буйн гэрч бөгөөд нэг их мэгдэж сандрахгүй яваагийн учир бол яв явсаар саландаа бат итгэж найддаг болсных билээ. Гадаад их далай гатлуулсан юм чинь эрэг дээр эсэн мэнд гаргахаа л гаргана.
Баглаж бэхэлсэн хайрцаг савтай идэж уух юм, бусад ачаа бараагаар дүүрсэн хулсан сууцны дотоод байдал эмх замбараагаа алдаж гүйцжзэ. Торстейн маань богино долгионы дамжуулагч, ил үлдсэн радио нэвтрүүлгийн байрандаа чүү чамай бөгс багтах зай гаргаж холбоогоо барьсаар л явав. Бид эдүгээ Перугийн тэнгисийн цэргийн сургуулийнхан бидэнтэй байнга холбоо барьж буй анхны Кальяо буудлаасаа дөрвөн мянгаад бээрийн алсад, Гал Френк болон Америкийн Нэгдсэн Улсын бусад радио сонирхогчдоос бүүр ч холджээ. Гэтэл бас бид өчигдөр Кук олтригийн нэг арал Раротонг-д амьдрагч богино долгионы нэвтрүүлэг сонирхдог нэг хүнтэй санаандгүй хэл авцалдаж, манай холбоочид огт тэгж үзээгүйгээ харин энэ удаа өглөө эрт дахин дуудна гэж тэр хүнд амлажээ. Ингээд усан доторхи хад асганд улам бүр ойртсоор үед Торстейн маань түлхүүрээ зогсоо зайгүй даран Раротонгыг дуудав.
«Кон-Тикийн» аяллын дэвтэрт дараах зүйл нэмэгдэв.
«8. 15. «Бид хуурай газар тийш алгуур ойртож байна. Баруун эргийн дал моддыг энгийн нүдээр ялган хардаг болж байна.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.11.14 3:27 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6437
8. 45. Салхи бидэнд тун ашиггүйгээр зүг чигээ өөрчилсөн учир усан доторх хад асгыг тойрон өнгөрөх ямар ч найдлагагүй болов. Салан дээр огт тэвдэж сандарсан шинжгүй боловч бэлтгэл ажил давчуу хийгдэж байна. Бидний өмнөх хад асган дээр салбархай дарвуулт онгоцны сэг шиг ямар нэг зүйл харагдах боловч олон загасны сэрвээ байж болох юм.
9. 45. Салхи биднийг хоёр дахь арал руу шууд хөөж буй боловч өмнө маань усан доторх хад асга амдан хүлээж байна. Бид одоо шүрэн хад асгыг нэгд нэгэнгүй үзэж явна. Энэ бол уснаас арзайж сарзайн цухуйх, цагаан улаан өнгийн хаалт хашлага юм. Хад асгын дагууд цагаанаар хөөсөрсөн давалгаан тэнгэрт ойн хөөрч байна. Бенгт бидэнд амт шимт сайтай халуун хоол өгөв. Энэ маань сүрт үйл явдлын өмнөхөн амсаж буй хамгийн сүүлчийн өглөөний маань зоог бизээ! Усан доторхи хад асган дээр хэмхэрсэн хөлөг онгоцны сэг хэвтэж байна. Тун ойртож очсон бидэнд хад асганы цаад талын нуурын ус гялалзан харагдаж, нуурын цаашхи бусад арлын бараа ялгарахтай болов».
Тэмдэглэл ийнхүү тасалдах үед давалгааны бөглүү хүнгэнэн хүржигнэх чимээ улам ойртож, усан доторх хад асганы дагууд цууриатан, аялал дуусах дөхөж буйг сэтгэл догдлуулам зарлан цохилох бөмбөрийн түгшүүрт пижигнээн адил агаар тэнгэрт хадна.
«9. 50. Хад асганы хаяанд бараг тулж очив. Биднийг түүний дагуу хөөн туусаар л байна. Ердөө зуугаад метр зай үлдээд байна, Торстейн маань нөгөө Раротонгын хүнтэйгээ ярилцаж байна. Цөм бэлэн боллоо. Тэмдэглэлээ дуусгаж дэвтрээ далд хийх хэрэгтэй болов. Хүн бүхний санаа сэтгэл өөдрөг бөгөөд хэрэг явдал базаахгүй боловч бид замдаа тохиолдсон энэхүү саадыг давахаа л нэг давна!»
Хэдэн минутын дараа усанд хаясан зангуу ёроолдож, «Кон-Тики» тал дугуй эргэн, давалгаан тийш хитгээ харуулав. Зангуу хаяж тогтсон үнэт цөөхөн секундийн хугацаанд Торстейн маань галзуу хүн шиг түлхүүрээ дарна. Раротонгтой дахин холбоо барьж дөнгөв. Давалгаан нүргэн шуугиж, далайн ус тэр аяараа догшрон оволзоно. Бусад хүмүүс цөм салан дээр ажилтай зав чөлөөгүй, Торстейн нөгөө хүнтэйгээ ярилцаж байв. Тэрээр бид Рарона хад асганы зүг хөөгдөж байна гэж мэдэгдээд, бидний дуудлагыг аанай энэ долгионоороо цаг болгонд хүлээж байгаарай гэж тэр хүндээ захив. Хэрэв гучин зургаан цагийн туршид таг чиг болж орхивол Вашингтон дахь норвегийн элчин сайдад мэдэгдэнэ биз дээ гээд, хамгийн сүүлд «Окей, тавин метр үлдлээ. Эхэллээ. Баяртай» гэв. Ингээд радио станцаа хааж Кнут бичиг баримтаа янзалж дугтуйлаад зангуунд тогтож байхаа больж буй нь тодорхой болсон тул бидэнтэйгээ нийлэхээр яаруу сандруу гарч ирэв. Давалгаан улам бүр өндөрсөж, хоорондын хонхор нь улам гүн болж, сал маань бүүр ч хүчтэй ойж буух боллоо. Би түрүүчийнхээ тушаалыг давтан,
— Тогтож л үзээрэй, ачаа бараа хамаагүй шүү, тогтох л хэрэгтэй гэж хашгирав. Бид хөөрч буух их усанд тун ойрхон очсон учир хад асганы дагууд зогсоо зайгүй нүргэн шуугих дуу чимээ сонсогдохоо больжээ. Одоо түрүүчийн давалгаан асга мөргөн бутрах болгонд аянга ниргэх мэт дуу хадах нь сонсогдоно.
Бид бэлэн зэлэн, дор бүрийдээ аль найдвартай гэж бодсон уяа оосроосоо зуурч авсан зогсож байлаа. Тушаалын хоёрдох зүйлийг биелүүлж амжаагүй, өөрөөр хэлбэл шаахайгаа олоогүй Бенгт л хулсан сууцандаа гүйж оров.
Сал маань чухамхүү хитгээрээ очиж хад мөргөх учир хитэг дээр нэг ч хүнгүй байлаа. Шургийн оройгоос хитэг дээр буусан хоёр татага ч найдваргүй байв. Яагаад гэвэл шураг, шураг унавал тэр татлагаас зуурч байсан хүн түүнд дүүжлэгдэж, хадан дээр гарах билээ. Герман, Бенгт, Торстейн гурав хулсан сууцны хананы хажууд бэхэлж даруулсан хайрцагнууд дээр авиран гарч, Герман нь дам нуруунаас бууж ирсэн татлагаас зуурч, нөгөө хоёр нь дарвуул дэлгэхэд хэрэглэгддэг байсан шургаас сул унжих оосроос барьжээ. Кнут, бид хоёр салны хамар, шургийн орой хоёрыг холбосон уяаг дээр гэж үзэв. Шураг, хулсан сууц, бусад юм болгон салнаас салж усанд унасан ч салны хамар давалгаан тийшээ харж яваа болохоор уг уяа салан дээр үлдэнэ гэж бодсон хэрэг.
Бид давалгааны эрхшээлд буцалтгүй орсноо мэдмэгц зангууны оосрыг тас огтолсонд сал маань торох саатах юмгүй боллоо. Давалгаа яг доороос оволзож, «Кон-Тики» дээш ойж байгаа нь мэдэгдэв. Шийдвэрлэх цаг мөч тулгарч бид хэд давалгааны хяр дамжин ухаан жолоогүй хурдалж, хөөрхий муу сал маань хөл дор салагнан, хяхарч чяхарч байв. Сэтгэл их догдолсондоо болоод цус булгилан яах ч учраа олохоо байгаад, гараа тэнхээ мэдэн даллаж байдаг чадлаараа «Ура» хашгирснаа санаж байна. Энэ маань зарим талаар сэтгэл тайтгаруулж, юу ч гэсэн хор л болоогүй юм даг. Нөхөд маань намайгаа солиорч гэж бодсон боловч учир зүггүй байдгаараа л инээлдэнэ. Бид улаан галзуу хурдлах давалгааны хамт довтолгосоор бөгөөд энэ бол «Кон-Тикийн» маань сүрт тулалдаан байв. Юм болгон хуучин хэвэндээ байх ёстой, байх ч болно. гэтэл бидний сэтгэл хөөрч догдолсон байдал төдөлгүй өөрчлөгдөв. Ногоон шилэн хана туурга шиг гялалзаж буй давалгааны араас шинэ давалгаан өндөрт хөөрч, сал доош буухад тэр давалгаан бидний дээрээс нөмрөн ирж хүчтэй дэлсээд их ус шаагин буулаа.
Намайг тэр их ус асар хүчтэй татан чангааж, хамаг булчин шөрмөс хөвчлөн чангаруулж, тавихгүй л зуураад байх хэрэгтэй юм шүү гэсэн ганц зүйл бодогдоно. Арга барагдсан ийм үед хичнээн хүчлээд нэг их удаан тэсэхгүй нь мэдээж хэрэг боловч хүний хуруу, гap мөрөөрөө тасраад салахаас нааш бараг атгасан юмаа алдахгүй бизээ гэж санагдаж байв. Ингээд уул овоо шиг их ус урсан зайлж, хамаг бие минь аюултай хүнд ачаа дарамтаас мултарлаа. Их ус сүртэйгээр цааш өнхөрч одоход хажуудаа уяанаас зуураад бэгцийж буй Кнутыг харав. Том давалгаан араас нь харахад хавтгай, орог саарал гэмээр бөгөөд уснаас ил гарч буй хулсан сууцны нуруун дээгүүр дүүлэн өнгөрөхөд манай гурван нөхөд хулсан сууцныхаа хананд наалдчихсан харагдав.
Бид усан дээр тогтсоор л явлаа.
Би хэсэг зуур булчин шөрмөсөө сулруулаад, чяхарсан уяанаас дахин хөл гараараа зуурав. Кнут доош гулсан бууж, барс шиг үсрэн хулсан сууцны нөмөрт хайрцагнууд дээр зогсож буй нөхөдтэйгээ очиж нийлэв. Тэдний зориг хөгжөөн хашгиралдаж байгаа нь сонсогдсон боловч тэр даруй дахиад нэг ногоон хана далайн уснаас өндийн босоод, дээш хөөрөн бидний зүг айсуй харагдав. Би бусаддаа дохио өгөж хашгираад, уяанаас зуурч аль болохоор атийж, жижиг, хатуу зүйл болов. Тэр даруй бидний дээрээс дахиад л уул хад нурах шиг болж, «Кон-Тики» маань их усан дунд алга болов. Давалгаан хөөрхийлэлтэй жижиг бөөн юм болсон намайг хамаг эрч чадлаараа дайрч татаж түлхэж зовоолоо Хоёр дох давалгаан бидний дээгүүр эрчээрээ өнгөрч, бас яг тийм гуравдахь давалгаан өнгөрлөө.
Тэгтэл, уяан шатнаас дүүжилсэн харагдах Кнут маань,
— Сал маань тэсээд л байна шүү? гэж баяртай хэлэх дуулдав.
Гурван давалгаан дайрч өнгөрөхөд хос шураг, хулсан сууц л ялимгүй хазайжээ. Байгалийн их хүчний өмнө бууж сөгдөхгүй ч зориг дахин оргилж, түүнийг энэ удаад ялан давсан гэж бодохоос хүч чадал сэлбэгдэв.
Гэтэл түрүүч түрүүчийнхээс бүүр ч өндөр хөөрөн ирж буй дараагийн давалгаан харагдахад нөхөддөө дохио өгөж хашгираад уяанаас аль болохоор дээш ахин тас зуурч дүүжигнэв. Тэгтэл намайг нэг тийш нь чулуудаж, салнаас дээш өндөр хөөрсөн ногоон хана хэрэм дунд ороод алга болов. Хитгийн ойролцоо зогсож эхлээд намайг алга болохыг харсан нөхөд маань давалгааны өндрийг барагцаалбал найман метр гэж тодорхойлжээ. Гэтэл бас хөөсөрсөн хяр нь миний алга болсон усан ханзны тэр хэсгээс дээш таван метр хөөрчээ. Тэгээд лут том давалгаан өөрсдийг нь дайрсан бөгөөд хүн болгон цорын ганц зүйл, тухайлбал, салахгүй л зуураад байх л байх хэрэгтэй гэж бодож байжээ.
Энэ удаад сал маань хад асга мөргөсөн байж таарав. Миний зуурч явсан уяа гэнэт нэг их суларч, чангарснаа, дахин суларч байх шиг санагдсан. Харин тэр уяанаас өөрөө дүүжлэгдэж явсан болохоор дээрээс, дороос чухам хаанаасаа шидэгдэж чулуудагдсанаа хэлж чадахгүй байлаа. Бид усан дор хэдхэн секунд болсон боловч энэ хугацаанд ердийн нөхцөлд бол ямар ч хүнд байхааргүй их хүч чадал гарсан юм. Амьд хүний бие булчингуудынхаас илүү гарах хүч чадалтай байдаг ажээ. Би үхэх цаг ирдэг юм гэхэд уяанаас зуурч атирсан хэвээрээ л үхнэ дээ гэж шийдсэн юм. Давалгаан сүртэйеэ дээрээс бууж, зайлан одоод, нүржигнэн шуугих дуу чимээ нь хаа нэгтээ хажуу талд сонсогдох болсон хойно бидний нүдэнд аймшигт зүйл харагдлаа. «Кон-Тики» маань илбэчийн савааны үзүүр хүрсэн юм шиг гэнэт хачин өөр болжээ. Олон өдөр сарын турш далайгаар аялж ижил дасал болсон сал хөлөг маань алга болж, тохилог сайхан сууц минь нүд ирмэх хооронд зомгол болон бутарчээ.
Салан дээр ердөө л ганц хүн харагдав. Тэр хүн цаасан байшин шиг нурж унаад баруун талын хитэг тийш займарсан хулсан сууцны нуруу модон дээгүүр элгээрээ тээгээд, хоёр гараа алдлан гулдайна. Үхсэн юм шиг гулдайгч энэ хүн бол Герман маань байв. Өөр амьд амьтан ганц ч харагдахгүй бөгөөд уул овоо шиг их ус хажуугаар шуугин оволзож хад асга даван одож байлаа. Баруун талын шураг чүдэнзний мод шиг хуга үсэрч, оройн хэсэг нь унахдаа хулсан сууцны дээвэр дээрээс бууж налчийлгасан учир шураг маань одоо баруун гap талын хаданд хариугүй хүрэх дөхөн бүх оосор татлагынхаа хамт ёрдойж харагдав. Хитэг тийш харваас жолооны углуурга мод дагуудаа болоод эргэж, хөндөл мод хугарч, жолооны сэлүүр хэдэн хэсэг болжээ. Салны хамар дээр хашлага тавцан тамхины хайрцаг шиг бяцарч, хулсан дэвсгэр нэлэнхүйдээ нойтон цаас шиг урагдаж хайрцаг, бидон, брезент, бусад ачаа барааны хамтаар хуйларч хулсан сууцны урд талын туурганд наалджээ. Хулсан шургаагийн хугархай уяа оосрын тасархайнууд энд тэндгүй унжиж санжиж харагдах нь ундуй сундуй учир зүгээ алдсан байв. Үс арзайгаад босчих шиг болов. Амьд үлдсэний минь ашиг юу байна? Зорьсон газраа бараг хүрч ирсэн хойноо нөхдийнхөө нэгээс нь ч гэсэн хагацах юм бол ямар хэрэг байна даа. Гэтэл давалгаантай сүүлчийн удаагаа тулалдаж арай чамай гэж амьд мэнд гараад харсан чинь ердөө л ганц хүн байлаа. Энэ үеэр салны цаад талаас Торстейний бэгцийсэн дүрс харагдав. Тэрээр шургийн оосор татлагаас сармагчин шиг дүүжилдэж байснаа гуалингууд дээр дахин гарч хулсан сууцны өмнө овооролдсон эвдэрхий хэмхэрхий дээр авирч гарав. Герман маань ч толгойгоо эргүүлж, минийхээ санааг амраахаар албан хүчээр инээмсэглэсэн боловч хөдөлсөнгүй. Бусад нөхдийнхөө хаа байгааг мэдэх горьдлоготой байдгаараа хашгирвал Бенгт маань тайвнаар бид цөм байна гэж хариулав. Тэднүүс харин хачин сонин хэлбэр дүрстэй болж хуйларсан хулсан дэвсгэрийн ар талд оосор уяанаас зууран хэвтэж байжээ.
Энэ бүхэн «Кон-Тикийг» маань эргэх урсгал аюултай газраас буцааж ухраах хэдхэн секундийн хугацаанд болж өнгөрлөө. Сал pуy шинэ давалгааны ирж яваа харагдав. Би нөхөддөө дуулдаг гэж байдаг чадлаараа «бариарай» хэмээн хашгирч, ингэхээс өөр юу ч хийх чадалгүй учир оосроос дүүжилж, хорь гучин жил мэт санагдсан хоёр гурван секундийн дотор дайрч өнгөрсөн их усан дунд алга болов. Хамаг тамир тэнхээ барагдаж байх шиг санагдав. Гуалингууд үзүүрээрээ шүрэн асганы хурц ирмэг очиж мөргөн, дээгүүр нь давах чадалгүй тээглэж байгаа харагдлаа. Ийнхүү бид буцаад л ухарлаа. Бас хулсан сууцны нуруу модон дээгүүр хөндөлдөн хоёр хүн сунаж хэвтээ харагдсан боловч энэ удаа бидний хэн маань ч инээсэнгүй. Овоорч шавааралдсан юмны цаад талд хэн нэг хүний тайвнаар,
— Юм юмаа ч үзэх нь дээ гэх дуу сонсогдов.
Би ч өөрийнхөө арга барагдсаныг мэдлээ. Шургийн орой баруун тал руу улам хазайн доошлоход би салны гадаа талд суларсан нэг уяанаас дүүжлэгдэж орхив. Дараагийн давалгаан ирж явлаа. Түүнийг дайрч өнгөрөх үед хамаг бие бүүр сульдаад салан дээр гарч, тэр овооролдсон юмнуудын ар талд очиж хэвтмээр санагдав. Давалгаан буцаж ухрахад араа шүд шиг арзгар улаан хад асга анх удаа харагдаж, Торстейн маань гялгар улаан шүрэн дээр бүтэн нэг нугарах шахам бөхийн шургаас унжих уяаны тасархайнаас бариaд зогсож байв. Салны хитэг дээр зогсож буй Кнут бас үсрэхээр зэхэж байв. Салнаас нэг ч хүн холдож болохгүй хэмээн хашгирахад минь усны хүчинд салны цаад тал тийш туугдаж байсан Торстейн муур шиг дүүлж, салан дээр буцаж гарав.
Дахиад хоёр, гурван ч давалгаан биднийг дайрч өнгөрсөн боловч түрүүчийн шиг хүчтэй биш байв. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна, ус хөөсрөн дайрч, буцаж би нь өөрөө сал зоогдсон улаан хад асга руу улам бүр доошилж байснаа л санаж байна. Ингээд бидэн рүү давалгаа нь зөвхөн хөөсөрсөн хяр эргэлдэн шорвог ус үсэргэн хүрч ирэх болж, би ч салан дээрээ авирч гарч дөнгөхтэй болов. Бид хад асган дээр гарч уснаас нилээд дээш цухуйсан салныхаа хитэг дээр цугларлаа.
Энэ үеэр Кнут маань хитэг дээр хэвтэж байсан оосрын сул үзүүрээс атган бөхийж, хадан дээр үсрэн гарав. Ингээд давалгаан буцахаас урьтаж, хад асга дамжин гучаад метр гүйж очоод, дараагийн давалгаан наанаас нь хөөсрөн очиж хавтан хад мөргөн бутарч эргэхэд оосрынхоо үзүүрээс барьчихсан хэнэггүй зогсож байв.
Тэгсэн чинь нурж налчийсан хулсан сууц дотроос Эрик маань шаахайгаа өмсчихсөн дөрвөн хөллөн гарч ирэв. Хэрэв бид цөм түүний жишээгээр орсон бол нэг их зовж зүдрэхгүй байжээ. Юу гэвэл, хулсан сууц маань усанд унаагүй, харин хэмх дарагдаад, брезентээр бүтээлэгтэй хэвээр налчийж орхисон бөгөөд дотор нь Эрик ачаа барааны дунд тайван хэвтэж, бидний толгой дээр давалгаан шуугин шаагин буух дууг чагнан, хулсан хана дээд талаар хэрхэн яаж нугарч хугарч буйг харсаар явжээ. Шураг толгой дээрээс нь унаж, Бенгт тархи нь бага зэрэг хөдөлсөн боловч нурж налчийсан сууцанд мөлхөн орж, Эриктэй зэрэгцэн хэвтжээ. Too томшгүй оосор уяа хулсан сүлжмэлээр бүтсэн сууц маань давалгаанд голын хэдэн гуалин дээрээ наалдаад тэгж их тэсэхийг нь урьдаас мэдсэн бол цөмөөрөө л дотор нь ороод хэвтэж байх байсан юм.
Хитгийн гуалин дээр зэхээд зогсож байсан Эрик давалгаан буцаж халигахад үсэрч, аанай бас хад асган дээр гарлаа. Дараа нь Герман, тэгээд Бенгт харайх ёстой байв. Ийнхүү үсрэх болгонд сал бага багаар түлхэгдэж, Торстейн, бид хоёрын харайх цаг болоход хад асганд зэгсэн сайн тулуурдаж тогтсон учир түүнийг орхих хэрэггүй боллоо. Ингээд цөмөөрөө сэргээн босгох ажилд оров.
Бид одоо дэргэд нь болоод, цаад талд нь урт урт давалгаан өнхрөн бутарч буй аюултай тэр ирмэг хаднаас хориод метр зайтай зогсож байлаа. Шүр хорхойнууд хана хэрмээ хамгийн өндөр давалгаан л давбал давж, загас элбэгтэй дотор талын нуурыг далайн усаар шинэчлэн сэргээж байхаар барьж байгуулах гэж их хичээжээ. Хад асганы хана хэрэмний дотор талд шүр хорхой дүүрэн бөгөөд тэд янз янзын хэлбэр дүрс, өнгө зүстэй ажээ.
Манай нөхөд хад асга дамжин нилээд хол явж байгаад дотроор нь ус дүүрэн дайвалзаж буй хаймар завьтайгаа дайралджээ. Ингээд доторхи усы нь асгаж, хэмхэрхий сал руугаа чирч авчирсанд, бид радио станц, идэх юм, устай лонхнууд зэрэг хамгийн чухал хэрэгтэй юм хумаа пиг дүүрэн ачив. Энэ бүх юмаа хад асга давуулан чирч, түүний дотор талд асар том солир шиг ганцаархнаа сүр бараатай харагдах шүрэн хадны орой дээр гаргаж овоолов. Дахиад ачаа авчрахаар сүйрэлд орсон нөгөө газар тийшээ эргэнэ. Цутгалангийн урсгалд дайруулж явахдаа давалгаан хэдий хиртэй өндөр хөөрдгийг яаж мэдэх билээ дээ?
Хад асганы дотор талын гүехэн устай хэсэгт ямар нэг зүйл наранд гялалзаж харагдав. Юу юм бол гэж бодсоор дөхөж очсон чинь консервийн хоосон хоёр лааз байсанд бид тун их гайхав. Ийм юмтай дайралдана гэж бид огт бодоогүй бөгөөд жижигхэн тэр хоёр лааз шив шинээрээ, онгойлгоод удаагүйгээс гадна, «цалуу» гэсэн нэртэй шогшиго нь арын албаны газрын даалгавраар бидний туршиж яваа аяны шинэ хоол хүнсний лаазууд дээрх лүгээ ихэр юм шиг ижил байхад бүүр ч их гайхав. «Кон-Тикийнхээ» хитэг дээр сууцгааж хамгийн сүүлчийн удаа хооллож ундаалсны дараа ус руу шидсэн цалууны маань лаазнууд байсан бизээ. Хоёр лааз биднээс түрүүлж, бид араас нь дагаж явсаар энэ хад асганы дэргэд дахин уулзсан минь энэ байв.
Бид шовх, эржгэрдүу ирмэгтэй шүрэн хад дамжин хонхор товгор ёроол дайралдах тул зарим газар шагайгаар, зарим газар сугаар татах усаар явж байлаа. Яргуй шүр энэхүү хад асгыг нэлэнхүйд нь хөвд, аршин нудрага ургасан бөгөөд улаан ногоон, шар, цагаан өнгийи ургамлаар хүрээлүүлсэн ямар нэг хад хясаат цэцэрлэг маягтай болгожээ. Эндхийн шүр, замаг дун далайн нялцгай биетэн, эргэн тойронд бужигнах хачин сонин загас бүхэн олон янзын өнгө зүстэй ажээ. Хадны нэн гүн хавцлын тунгалаг усанд метр жаахан урт аврага загас бидэн өөд мярааж харагдана.
Алгаараа ус цацмагц аврага загас эргэж, зэгсэн холдоно.
Бидний хад асган дээр шидэгдсэн тэр хэсэг бол хаа нэгтэйгээ чийгтэй шүрэн бяцхан арал бүхий тогтоол усаар хүрээлэгдсэн агаад цаахан талд нь тогтуун цэнхэр нуур цэлийнэ. Далай татарч, уснаас шинэ шинэ шүрэн арал энд тэндгүй ил гараад, хад асганы хажуугаар нүргэн шуугиж байсан давалгаан нэг давхраар доошилсон мэт болов. Далай дахин түрэхэд зурвас энэ хадан дээр чухам юу болохыг хэлэхэд бэрх бнлээ. Шалавхан эндээс зайлах хэрэгтэй байлаа.
Дундаасаа доош усанд суусан цайзын хэрэм туурга гэмээр хад асга биднээс хоёр тийш хойт, урд зүгт үргэлжилнэ. Аль аль үзүүрт нь дал модон битүү шугуйтай урт арал харагдана. Хойт талд бас биднээс зургаа долоон зуун метр зайтай бусад хоёроос арай бага боловч аанай мөн дал мод битүү ургасан арал харагдаж байв. Хад асганы дотор талын энэ арлын дал моддын орой тэнгэр өөд сөрвийлдөн, цас шиг цагаан элст хөвөө нь тогтуун нуурын зах руу шааж орсон харагдана. Арал нэлэнхүйдээ цэцгийн асар том ногоон сэвэг юм уу, ёстой л үлгэрт гардаг бяцхан жаргалын орон гэмээр ажээ. Бид ч тийшээ л очъё гэж шийдэв.
Хажууд минь зогсож буй Герман сахалтай нүүр царайгаа малийлган инээнэ. Тэрээр үг дуу ч үгүй, ердөө л гар сунган, тэрүүхэндээ хөхөрч байв. «Кон-Тики» хадан хясааны гадна талд суусан хэвээр бөгөөд давалгаан дээгүүр нь давуулан ус үсэргэнэ. Сал маань эрэмдэг зэрэмдэг, тэгэхдээ алдар гавьяа байгуулаад эрэмдэг зэрэмдэг болжээ. Дээрх бүх юм ундуй сундуй болж гүйцсэн боловч Эквадорын киведийн шугуйгаас огтолсон есөн бүдүүн бальс гуалин бүрэн бүтэн хэвээр байв. Энэ есөн бальс гуалин л бидний аминд орсон юм. Далай, ачаа бараанаас маань бага зэргийг авч залгисан боловч хулсан сууцанд оруулж хураасан бүх юм бүрэн бүтэн байлаа. Хамаг үнэтэй цэнтэй гэсэн юм болгоноо завиар зөрчихсөн болохоор бидний юм хум одоо хадан хясааны дотор талд наранд улайстлаа, халсан лут том хадны орой дээр ямар ч аюулгүй байж байлаа.
Салан дээрээс хад руу харайсан цагаас минь эхлээд, урьд салны өмнө хөвж явдаг байсан газарч загаснууд үнэхээр үгүйлэгдэх болов. Усанд сайн бол 15 сантиметр дүрэгдээд, хад асган дээр дамналдаж хэвтээ бүдүүн бальс гуалин салны маань хамар тушаа отоо далайн хүрэн бор нялцгай биетэн амьтад бужигналдана. Газарч загас цөм алга болжээ. Алтан макрелиуд ч алга болж, тогосны өд сөд шиг өнгөтэй, үл таних палигар загаснууд л гуалингуудын хооронд урт мөлгөр сүүлээ шарвалзуулан урагш хойш ажилсаг нь аргагүй явж харагдана. Бид шал өөр, шинэ ертөнцөд иржээ. Юханнес хавч маань ч нүхээ орхиж оджээ. Тэрээр энд лав өөр орон байр олоо байлгүй.
Эцсийн удаа салаа ажиглаж байтал яйвийж жайвийсан сэвэг дотор бяцхан дал мод харагдав. Бэтийн нэг хумснаас 45 сантиметр орчим гол гарч, доод талаас нь хоёр салаа үндэс унжиж байлаа. Би тэр самраа барьсаар татуурга дагаж, арал тийш чиглэв. Өмнөхөн талд минь Кнут салныхаа жижиг загварыг сугавчилчихсэн эрэг тийш хөгжилтэйеэ явж харагдав. Тэрээр энэ загварыг бүтээх гэж аяллын хугацаанд багагүй цаг зарцуулсан билээ. Төдөлгүй бид хоёр Бенгтийг гүйцэж очив. Бенгт бол гайхалтай аж ахуйч хүн билээ. Духан дээр нь ур ургасан, нойтон сахлаас нь далайн ус бөнжигнөн дусалсан Бенгт маань бага зэрэг бөгтийн, хайрцагтай юм түлхэж явах бөгөөд хад хясааны гадна талд оволзож буй давалгааны бөөн бөөн ус даван ирж нуур руу асгарах болгонд хайрцаг нь бүжиглэнэ. Хайрцгаа их л намжиртай нээхэд, дотор нь дэн зуух, гал тогооны бүрэн хэрэгсэл зохих ёсоороо байлаа.
Ойртох тусам улам бүүр томрох, дал мод битүү ургасан үзэсгэлэнт сайхан арал тийш хад асга гэтлэн очиж яваа энэ мөчөө энэ насандаа мартахгүй бизээ. Наранд халсан элсэрхэг эрэг дээр гармагцаа шаахайгаа суга шидэж орхиод, өчүүхэн ч чийггүй халуун бүлээн элсэнд нүцгэн хөлөө шигтгэн явлаа. Дээш дал модон шугуй өөд өгсөх эргийн онгон элсэн дээр үлдсэн мөр болгон санаа сэтгэл баярлуулах мэт. Төдөлгүй дал моддын орой толгой дээр минь ширэлдэн нийлж, би ч бяцхан арлын төв хэсэг тийш явсаар л байлаа. Дал моддын навчис дороос ногоон бэт бөндийлдөн унжих агаад, нэг үл мэдэх өтгөн сөөгийг тэр аяар нь бүрхсэн цав цагаан цэцгийн нялуун, ялдам үнэрт толгой эргэж эхлэв. Бүүр гарын болчихсон хоёр цахлай мөрөн дээгүүр минь элэн халин, цас шиг цагаан хөнгөн шингэн тэр хоёр шувуу хумсын чинээ хөвөн цагаан үүл гэмээр ажээ. Бяцхан гүрвэлүүд гишгүүлчих нь холгүй гүйлдэх бөгөөд энэ арлын гол амьтан болох том, улаан даяанч хавчнууд хулгайлсан дунгаа зуусаар тал тал тийшээ болхи удаан нь аргагүй мөлхөх бөгөөд энэ дун дотор эмгэн хумс нялцгай бөгсөн биеэ шигтгэнхэн байдаг билээ.
Би энэ бүхнийг үзээд, маш их гайхав. Явган сууж, хуруугаа хуурай элсэнд гүн дүрж үзлээ.
Бидний аялал дуусаж, цөм амьд мэнд үлджээ. Бид Өмнөд далайн хүн амьтан зэлүүд жижиг аралд хүрч иржээ. Тэгэх тэгэхдээ ямар арал гэж санана! Торстейн дэргэд минь ирж, хүүдийтэйгээ газар хаян элсэн дээр сунаж унав. Гэдэргээ хараад дал моддын орой, ноолуур шиг хөнгөн шингэн, цагаан шувууд дээгүүрээ эргэлдэж байгааг ширтэн хэвтэнэ. Төдөлгүй бид зургуулаа бөөгнөрч, тэрийж тарайв. Эцэж цуцахыг мэддэггүй Герман маань зулзаган дал мод өөд авирч ногоон бэтийн нэг хонгорцог буулгав. Бид зөөлөн оройг нь хутгаар өндөг шиг зүсэж байдгаараа гэдийн байж, дэлхий дээр хосгүй сайхан ундаа болох боловсорч гүйцээгүй бэтийн чихэрлэг амттай хүйтэн сүү залгилав. Хад асганы цаад талд «энхжингийн орны» үүд хаалгыг сахин хамгаалагч манаануудын сүртэй нүргээн чимээ дахин сонсогдов.
— Эрлэгийн хааныд хүйтэн нойтондуу байж гэхдээ би энхжингийн орныг иймэрхүү л байдаг байх гэж бодсон юм гэж Бенгт маань үгүүлэв.
Бид бие сэтгэл тэнэгэр тэрийж тартан, дал моддын орой дээгүүр өрнө зүгийг зорин нүүж буй хөвөн цагаан үүлсийг инээмсэглэн ширтэж хэвтэв. Бид одоо арчаагүй хэдэн амьтан үүл дагаж явдгаа болиод, жинхэнэ Полинезийн хөдөлгөөнгүй бат бөх арлын хатуу газар дээр жаргалаа эдэлж байлаа.
Биднийг ийнхүү тэрийж тарайж хэвтэхэд хаа асганы цаад талд далайн мандал тэр аяараа давалгаалан оволзож, галт тэрэг нүржигнэх шиг их дуу чимээ сонсогдов.
Энхжингийн оронд ирлээ гэж Бенгт маань сүрхий олж хэллээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.11.14 3:41 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Зоригтнууд баярлалаа Крофтоо

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.11.14 11:11 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Баярлалаа Croft оо.Сэтгэлийн сүвний бөглөөс минь нэгээр онгойлоо.Амжилт хүсье :wd:


Top
   
PostPosted: Apr.11.14 11:59 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Багадаа номыг нь уншаад,хожим нь баримтат киног үзсэнээс хойш уншихсан гэсэн мөрөөдөл минь ингэж нэг биелэх гэж. :wahaha:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 46 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Baidu [Spider] and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited