#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.18 8:04 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 300 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11 12 Next
Author Message
PostPosted: Sep.25.14 1:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Green Wood wrote:
Боблоокхон минь энэ хавиар баахан мааз явчиж.

Хаагуур ямар мааз машин өнгөрөв :].

_________________
:f01:


Top
   
PostPosted: Sep.25.14 6:44 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
tim blgude. za tegd ter arwaadhan huudsaa sungenuulehiim bga de te.


Top
   
PostPosted: Sep.26.14 12:07 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
croft wrote:
Green Wood wrote:
Боблоокхон минь энэ хавиар баахан мааз явчиж.

Хаагуур ямар мааз машин өнгөрөв :].

Ардуур, урдуур сүнгэнэээл байсан :xi:

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Sep.26.14 4:00 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
ted tsashaa yah bol. ylanguya luchiya migan bs irgenii dain n yaj dusah we gedgiig medmeer bn shde. odoo neg oruulah bolsim bishuu greenwoode


Top
   
PostPosted: Sep.27.14 5:55 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
БҮЛЭГ 35

Хийдийн цаахантаа сүндэрлэх уулын оройгоос Хайме болон түүний дагалдагчид Акока хүмүүсийн хамтаар фургон машиныг бүслэн авахыг ажиглацгаая. Тэд айн сандарч гараа өргөсөөр буух энгийн зорчигчдыг харж суулаа.
-Эндээс явцгаая хэмээн Хайме хэлэв.
Тэд Логроньод шуудангийн цагаан фургоноор эргэж ирэхэд Миган гайхаж Хаймег харан,
-Чи яаж мэдсэн юм бэ? гэв.
-Хурандаа Акока хийдийн дэргэд бүлээж байх юм гэдгийг үү? Тэр надад өөрөө хэлсэн юм гэж Хайме хэлбэл,
-Юу-у? Хэмээн Миган бүр ч гайхлаа.
-Үнэг анчныг ойлгох ёстой. Миган аа. Ингээд л би өөрийгөө Акокагийн оронд тавьсан юм. Тэр хаа нэгтээ надад урхи тавьсан байх ёстой. Тэр бүгдийг яг л над шиг хийсэн дээ.
-Хэрэв тэр ирэхгүй бол яах байсан бэ?
-Тэгвэл чамайг хийдэд амар тайван хүргэж өгөх байсан.
-Одоо яах болж байна аа? Гэж Феликс асуув.
Энэ асуулт бүгдийг зовоожээ.
-Испанид хэсэг зуур байх нь бидэнд аюулгүй. Одоо бид Сан-Себесъян орж, тэндээсээ Франц гарна гэж Хайме бат итгэлтэй хэлээд Миганд,
-Францад фистернийн хийд бас байдаг юм гэв.
Ампаро тэсгэл алдан,
-Чи яагаад энэ бүхнийг хаяж болохгүй байх аа. Хэрэв чи болихгүй юм бол бүр ч илүү цус урсаж, илүү их хохирол … гэхэд нь Хайме,
-Чамд дуугарах эрх байхгүй. Амьд яваадаа баярлалаа гэж хэл гэснээ Миганд хандан,
-Пиренейгээр дамжин Франц руу арван газраар орж болно. Бид тэдний нэгийг ашиглан шургаж орно гэв.
-Энэ дэндүү осолтой. Акока биднийг Сан-Себесъянд хайх болно. Тэр биднийг хил давж Францад орох нь гэж бодож байгаа хэмээн Феликс татгалзан өгүүлэв.
-Хэрэв энэ тийм аюултай юм бол … гэж Грасиелаг ам нээсэнд Хайме,
-Санаа зовохын хэрэггүй. Сан-Себастъян Баскийн улсад байдаг юм шүү дээ гэв.
Шуудангийн фургон Логроньод дөхөж ирлээ.
-Тэд Сан-Себастъяны бүх замыг хараандаа авна. Бид тийшээ яаж орох вэ? гэж Феликс болгоомжлуулав.
Хайме бүгдийг нь хэдийнэ бодсон ажээ.
-Бид галт тэргээр явна аа.
-Цэргүүд галт тэргийг ч үлдээлгүй нэгжинэ шүү дээ гэж Рикардо татгалзвал Хайме Ампарог анхааралтай ширтэн,
-Үгүй тэгж бодохгүй байна. Энэ удаад бидний найз бүсгүй бидэнд туслах болно. Чи хурандаа Акокатай хэрхэн холбоо барихаа мэдэх үү? гэлээ.
-Мэднэ гэж Ампаро түдгэлзэнгүй хэллээ.
-Тэгвэл сайн байна. Чи түүн рүү утасд.
Тэд замын хажуугийн утасны бүхээгийн дэргэд зогсож, Хайме бүсгүйн хамт дотогш орон үүдийг нь хаалаа.
-Чи юу хэлэхээ ойлгосон уу? хэмээн тэрээр бүсгүй тийш гар буугаа чиглүүлэн асуув.
-Мэднэ ээ.
Бүсгүй дугаарт залган харилцуурын үзүүрт дуу гарахад нь,
-Ампаро Хирон байна. Хурандаа Акока миний утастахыг хүлээж… Танд баярлалаа гээд бүсгүй Хаймед,
-Холбож байна гэхэд нь гар бууны хүйтэн хошуу бүсгүйн биеийг хатгав.
-Ингэхийн хэрэг юу … гэхэд нь,
-Хэлснийг хий гэж Хайме хахирган хоолойгоор хариулав.
Агшны төдийд Акокагийн дуу харилцуурт хадахыг Хайме сонсов.
-Чи хаана байна?
Гар бууны хошуу биенд нь бүр ч хүчтэй ёврохыг мэдэрсэн бүсгүй,
-Би … Логроньогоос явж байна гэв.
-Бидний найз хаашаа явах гэж байгааг чи мэдэж байна уу?
-Мэднэ ээ.
Хаймегийн нүүр бүсгүйн нүүрэнд наалдах шахам ойртож харц үл салгах ажээ.
-Эд нар отоогоос мултрах гээж Барселон руу буцах гэж байна. Цагаан өнгийн сеат машинаар шүү. Тэр гол замаар явна гэвэл Хайме толгой дохилоо.
-Би… би явах боллоо. Машинд энд ирчихэж гэж бүсгүйг хэлмэгц Хайме утасны хөшүүргийг дарлаа.
-Тун сайн байна. Явцгаая. Эндээс бүх хүмүүсээ таттал тэдэнд хагас цаг өгье.
Логроньогоос Сан-Себастъян хүртэл “ТАЮО-Люкс”, “ТЕК”-хоёрдугаар зэргийн, экспресс гэж нэрлэдэг хамгийн хямд, бохир заваан тохь тухгүй галт тэрэг байдаг агаад замд тааралдах өртөө болгон дээр зогсдог ажээ.
-Бид экспрессээр явна. Одоо Акокагийн хүмүүс Барселон орох зам дээр цагаан сеат болгоныг зогсоож завгүй байгаа. Бүсгд дор бүрнээ тасалбараа худалдаж аваад сүүлчийн галт тэргэнд уулзцагаая гэснээ Хайме Ампаро тийш хандан,
-Чи эхлээд яв. Би араас чинь дагана гэв.
Бүсгүй үүнийх нь төлөө яагаад ч юм түүнийг үзэн ядаж буйгаа ойлгов. Тэрээр урхинд хаяж буй өгөөш болгож буй нь энэ ажээ. Гэхдээ энэ Ампаро Хирон хүүхэнд сандарч, салганан чичирнэ гэвэл гонжийн жоо ажгуу.
Бүсгүй Хайме болон бусдын хяргах мэт харцан дор станц руу явж орвол цэргүүд байсангүй.
“Тэд Барселоны замыг хичээнгүйлэн шалгаж байгаа. Юу болохыг чөтгөр л мэдэх байх даа. Цагаан өнгийн сеат болгоны дотрыг эргэтэл шалгах биз ээ” хэмээн Хайме бодоод жуумалзав.
Нэг нэгээсээр тасалбар худалдан авч бүгд галт тэргэнд цуглартал ямар ч адал явдал болсонгүй. Хайме Мигантай зэрэгцэн, Ампаро тэдний өөдөөс харан Феликсийн дэргэд суулаа. Рикардо, Грасиела хоёр орох хаалганы дэргэд хамтдаа суужээ.
-Гурван цагийн дараа Сан-Себастъян хүрнэ. Тэндээ хоноод маргааш өглөө эрт хил давна гэж Хайме Миганд тайлбарлан өгүүлэв.
-Цаашаа бид яах билээ?
Бүсгүй Хаймег яах бол хэмээн бодсон боловч,
-Бүү зов. Францын хилээс хэдхэн цагийн газарт цистернийн хийд бий гэснээ үгээ зөөж,
-Хэрэв чи тийшээ очихыг хүсч байгаа бол тэр шүү гэж нэмж хэлэв.
Тэгэхээр мань эр бүсгүйн эргэлзээд байгааг мэдэрчээ. “Би хийдэд очихыг хүсч байгаа бил үү” Тэр хоёр улсыг заагласан хил мэт зааг дээр ирчихжээ. Энэ зааг түүнийг амьдралыг, өнгөрснийг ирээдүйгээс тусгаарлаж … Өөрөөр хэлбэл бүсгүй хийдэд очихыг тэмүүлж байсан боловч одоо түүндээ эргэлзэж эхлэв. Хийдийн хананы цаана ямар сонирхолтой ертөнц байсныг мартжээ.
“Би амьдралдаа хэзээ ч ийм баяр баясгаланг мэдэрч байгаагүй”.
Миган Хаймег ширтэн “Энэ хүн ертөнцийн нэг хэсэг” гэж бодлоо.
Хайме өөрийг нь харах бүсгүйг анзааран түүний нүд рүү эгцлэн ширтлээ.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Sep.27.14 5:57 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Гил хар шөнийн зүүдэнд Боблоок орж ирснээ "Номоо" хэмээн хахир дуугаар нэхэж айлгав. Год үсрэн босч ганц бүлэг оруулах гэсэн ч нойрондоо дийлдэв.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Sep.27.14 8:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Кк хав харанхуй шөнө хав хар хувцастай юу?

Баярлалаа :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.27.14 9:23 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Юу гэж дээ гил хар шөнийн зүүдэнд цал буурал үстэй Боблоок байхгүй юу :hoho:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Sep.27.14 11:20 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Бурханд үнэнч байх нь хамгийн хэцүү гэдгийг энэ зохиолоос ойлгож байна даа.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Sep.28.14 12:57 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
kkk. ug n gaigui tsailgan har ustei gegeeleg hun ymshude.kk


Top
   
PostPosted: Sep.28.14 1:29 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
bi ern tewcheergui bhaa...greenwoodee amraltiin odor shdee dahiad neg buleg oruulch lda...


Top
   
PostPosted: Sep.29.14 8:18 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123


Top
   
PostPosted: Sep.29.14 11:03 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
nadad nom chini bsn ch boloosoi. tegul durtai ymandaa nugasgui bolohor ali ert noirgui honood ch hamaagui duustsan bga kkk. daanch onoodor internomd yg ene nom ni bhgui bsn :(


Top
   
PostPosted: Sep.29.14 11:09 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
eoe greenwoodee dahiad guiy. nomoo oruulad dusgachilda. joooohoooon uldsen gee bizde. yg goe heseg deer n ochood heden odor l tag bolchhiin. utas chini bsn bol odor bolgon utasdah bsn bhaa kk. bi aimar shalgaamargui bga ch gsn chi arai l udaad bn shde.


Top
   
PostPosted: Sep.29.14 11:12 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 761
Boblok хөөрхөнийнбээ :)))

_________________
Төв


Top
   
PostPosted: Sep.30.14 12:51 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
boblok wrote:
eoe greenwoodee dahiad guiy. nomoo oruulad dusgachilda. joooohoooon uldsen gee bizde. yg goe heseg deer n ochood heden odor l tag bolchhiin. utas chini bsn bol odor bolgon utasdah bsn bhaa kk. bi aimar shalgaamargui bga ch gsn chi arai l udaad bn shde.

Грийнвүүд ногоон мод тарих гээд завгүй байгаа. Жаахан хүлээ дээ. Би нарийн бичиг нь байна :col:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Sep.30.14 3:50 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Хүүе Ногоон мод Крофтыг ажилд авциймуу тэгвэл эрх мэдлээ ашиглаад ном орчуулуулаачээ :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.30.14 10:35 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
boblok wrote:
eoe greenwoodee dahiad guiy. nomoo oruulad dusgachilda. joooohoooon uldsen gee bizde. yg goe heseg deer n ochood heden odor l tag bolchhiin. utas chini bsn bol odor bolgon utasdah bsn bhaa kk. bi aimar shalgaamargui bga ch gsn chi arai l udaad bn shde.

Ээ тэгж утас мутсаа өгч алуулахаа л байя. Гэснээс маргааш оруулаад дуусгачихна. Амлы. Тэнгэрийн нэрийг барьж Боблоокд амалсуу. Номыг оруулж дууссаны дараа хоёулханаа далай их найр хийнэ ээ :wd:

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Sep.30.14 9:26 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
chi amlasn shu..dalai ih nair hiinee hiine kkk


Top
   
PostPosted: Oct.01.14 9:32 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
amlasn odor chini duusahd 3 tsag uldlee shde. yasn be. amlaa bizde


Top
   
PostPosted: Oct.01.14 11:35 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 761
Би ч гэсэн хүлээжийгоо шүү :)

_________________
Төв


Top
   
PostPosted: Oct.03.14 5:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Экспресс замдаа тааралдсан бүх станцуудад зогссоор явлаа. Галт тэрэг эхнэрээ дагуулсан тариачид, буудал болгонд дуу чимээ гарган бууж, суух худалдаачдаар пиг дүүрэн байлаа.
Экспресс уулын эгц өгсүүр өөд аажим өгсөв.
Галт тэрэг Сан-Себастъянд ирэхэд Хайме Миганд,
- Аюул ард хоцорлоо. Энэ бол манай хот. Энд биднийг машин хүлээж байхаар би тохирсон байгаа гэв.
Вокзалын дэргэд баскийн далбагар хүрээтэй бүрх өмссөн жолооч бүхий том седан машин зогсож байлаа. Жолооч эр Хаймег халуун дотноор тэврэн мэндлээд тэд машинд сууцгаав.
Хайме түүнийг ямар нэг юм хийхийг оролдсон дор нь бэлэн зэхий барьж авах гэхдээ Ампарогийн хажууд байхыг хичээж буйг нь анзаарсан Миган “Тэр энэ хүүхнийг яах болоо?” гэж бодно.
- Хайме, бид чиний хойноос зовж байлаа шүү. Сониноос үзвэл хурандаа Акока чиний араас жинхэнээр ангуучилж байх шив гэж жолооч эр өгүүлэв.
- Ангуучилж л байг, Жиль ээ. Ангийн улирал ч өнгөрлөө дөө гээд Хайме тас тас хөхрөв.
Тэд Санчо эль Савиогийн өргөн гудамжаар тэнгисийн хаялганы зүг хурдаллаа. Зуны тунгалаг өглөө гудамж талбай баяр хөөртэй зугаацан явах хосуудаар дүүрчээ. Далайн боомтонд сойгдсон онгоц, завь ганхана. Тэртээ алсад сүндэрлэх уулс хотын үзэсгэлэнт дэвсгэр болон чимнэ. Хаа сайгүй амар амгалан ноёрхох мэт санагдах ажээ.
- Бид хаана буух вэ? гэж Хайме жолоочоос асуувал жолооч,
- “Ницца” зочид буудалд бууна. Ларго Кортес таныг хүлээж байгаа. Хөгшин далайн дээрэмчинтэй дахин уулзах сайхан байх болно шүү гэлээ.
“Ницца” зочид буудал нь дуу чимээтэй талбайн булан дахь Сан-Мартин гудамжаас холгүй орших Хуан де Олесабальд байрладаг дунд зэрэглэлийн зочид буудал байлаа.
Зочид буудлын яг ард нь тэнгисийн хаялгана залгах аж.
Машин орох хаалганы дэргэд зогсоход бүгд буугаад, Хаймегийн араас дагалдан үүдэн танхимд орцгоов.
Буудлын эзэн Ларго Кортес тэднийг баяртайгаар угтан хурдалж харагдав.
Чацархаг биетэй, нэгэн ширүүн тулааны үеэр нэг гаргүй үлдсэн тэрээр арай ядан тэнцвэрээ олох мэт нэг л облхи хөдлөх ажээ.
- Тантай уулзсандаа баярлаж байна. Долоо хоног таныг хүлээлээ гэж тэрээр инээмсэглэл цацруулсаар хэлэхэд нь,
- Анд минь бидэнд бас бус асуудал гарлаа гэж Хайме мөрөө хавчисхийлэн хариулав.
- Уншсаан-уншсан гээд Ларго Кортес инээд алдан,
- Сонинд энэ тухай л бичиж байна гээд Миган, Грасела хоёрт хандан,
- Бүгд л та бүхний төлөө “шаналж” байна шүү, гэлэнмаа эгч нар минь. Би та нарт өрөө бэлдсэн гэлээ.
- Бид ердөө л ганц шөнийг өнгөрөөгөөд, өглөө эрт Франц орно. Надад Кабрера Инфонте эсвэл Хосе Себриан ч юм уу зам сайн мэдэх газарчин хэрэгтэй байна.
- Би ярьж тохиръё. Та нар зургуулаа явах уу? гэж зочид буудлын эзэн асуухад нь,
Хайме Ампаро тийш хайхрамжгүй харц чулуудаад,
- Тавуулаа явна гэхэд нь Ампаро нүүр бурууллаа.
- Та нарт бүртгүүлэхгүй байхыг зөвлөе. Цагдаагийнхан мэдэхгүй юмынхаа төлөө санаа тавьдаггүй улс шүү. Алив та нарт замын алжаалаа тайлах өрөөг чинь үзүүлье. Дараа нь сайхан хооллоцгооно гэлээ.
- Ампаро бид хоёр бааранд орж юм уучихаад араас чинь очъё гэж Хайме хэлбэл Ларго Кортес,
- Хүссэнээрээ л болцгоо гээд толгой дохилоо.
Миган Хаймег эргэлзсэн янзтай харлаа. Мань эр Ампарог хэрхэн гэж буйг нь бүсгүй нэг л ухаарсангүй. “Тэр арай ажиг ч үгүй...” Бүсгүйд юу болохыг төсөөлөхөд бэрхтэй санагдана.
Ампаро хүүхнийг Хайме үүдэн өрөөний адагт байх баар тийш дагуулан орлоо.
Хайме тэдэн дээр хүрч ирсэн үйлчлэгчид хандан,
- Хундага дарс өгөөч гэлээ.
- Ганцыг уу?
- Ганцыг.
Хайме бяцхан хүүдий гаргаж ирэн онгойлгохыг нь Ампаро харан суув. Хүүдийд ямар нэг нунтаг байх ажээ.
- Хайме! Намайг сонсооч, гуйя! Би яагаад ингэснийг минь ойлгооч. Чи улс орныг хагалан бутаргаж байна. Чиний хийж буй үйл хэрэг чинь утга учиргүй явдал. Чи энэ ухаангүй явдлаа зогсоох хэрэгтэй гэж бүсгүй цөхөрсөн дуугаар гонгинов.
Үйлчлэгч эр хундага дарс авчираад холдон явсны дараа Хайме хүүдийтэй нунтагийг дарсанд болгоомжтой гэгч хийн хутгаад хундагатайг Ампарогийн өмнө тавин,
- Уу гэж зандрав.
- Үгүй!
- Бидний олонхид ямар үхлээр үхэхээ сонгох боломж олддоггүй юм гэж Хайме намуухан дуугаар өгүүлээд, - Энэ нь түргэн бөгөөд өвдөх шаналгаагүй. Хэрэв би чамайг өөрийн хүмүүсийн гарт өгчихвөл би чамд юуг ч амлаж эс чадах болно гэлээ.
- Хайме... би чамд хайртай шүү. Чи надад итгэх ёстой. Чамайг гуйя.
- Уу! гэж шаардах түүний дуу үл уярам хатуу сонсогдов.
Ампаро хундагатайг авахын өмнө удтал харан сууснаа,
- Чиний үхлийн төлөө ууя гэлээ.
Хайме Ампаро хундагатайг уруулдаа хүргэн дарсыг дуустал уухыг нь харан суув.
- За одоо яах вэ? гэж бүсгүй чичигнэсэн дуугаар асуулаа.
- Би чамайг дээш нь гаргаж оронд чинь оруулна. Тэгээд чи үүрд нойрсоно доо.
Ампарогийн нүдэнд нулимс цийлэгнэн,
- Тэнэг амьтан гэж шивнээд, - Хайме ээ, ...би үхнэ, гэхдээ би чамд ямар их хайртай байснаа хэлмээр байна... гэсээр түүний үг нь бүдгэрлээ.
Хайме босон Ампарог босоход нь тусаллаа. Бүсгүй найгаж, танхим тэр аяараа савлах шиг санагдана.
- Хайме...
Хайме түүнийг сугадсаар үүдэн танхимд орж очвол Ларго Кортес түлхүүр барин хүлээж байлаа.
- Би түүнийг өрөөнд нь оруулъя. Түүнд төвөг удахгүй байхыг хичээгээрэй гэж Хайме хэлэв.
Кортес түүнийг Ампаро бүсгүйг тэврэн шатаар гарахыг нь харсаар хоцорлоо.
Өрөөндөө тулхан сууж байсан Миганд ийнхүү зочид буудалд байгаа нь ер бусын санагдаад явчихлаа. Сан-Себъястан хот шинэхэн гэрлэгсэд, дурласан хосуудаар, амрагчдаар пиг дүүрэн байх ажээ. Тэд бүгд цагийг хөгжилтэйгээр өнгөрөөнө. Миган гэнэт Хайме хажуудаа байлгахыг хүсэн, түүнд тэврүүлэн байгаагаар төсөөлөхийг оролдов. Өчнөөн олон жилийн туршид дарагдан байсан мэдрэмж нь гэнэт санаанд нь орж ирэн, догшин хуй мэт түүнийг эргэлдүүлэх нь тэр ээ.
“Хайме Ампарог яагаа болоо? Тэр арай... үгүй, тэр яасан ч үүнийг хийж чадахгүй. Эсвэл чадах ч юм уу? Би түүнийг хүсч байна. Бурхан минь, би яаж орхих нь энэ вэ? Би яах билээ?” хэмээн бодлоо.
Рикардо хөгжилтэйеэ исгэрэн хувцаслаж ер бусын урам зоригтой байлаа. “Би энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай хүн. Бид Францад гэрлэнэ. Хилийн цаахна байдаг Байонне хотод гоё хийд бий. Маргааш...”
Грасиела өрөөндөө тухлан бүлээн усанд орж, Рикардогийн тухай: “Тэр надтай аз жаргалтай байх болно” гэж бодоод баясан инээмсэглэн байв.
Харин Феликс Карпио Хайме, Миган хоёрын тухай бодож байлаа. “Тэдний хооронд юу болоод байгааг сохор хүн ч хармаар болжээ. Ингэлээ гээд сайн юм болохгүй. Гэлэнмаа нар Бурханых. Рикардо Грасиелаг зам мөрөөс нь урвуулсан нь хангалттай биш гэж үү. Хаймегийн ая дан нь үргэлж л олддоггүйсэн. Тэр одоо яах бодолтой байгаа бол доо?”.
Тавуул зочид буудлын ресторанд хоолохоор цуглахад хэн нь ч Ампарогийн тухай дурссангүй.
Миган Хаймег харснаа гэнэт мань эрийг бодлыг нь тааварлах вий хэмээн эмээлээ.
“Элдвийн юм асууж шалгаахын хэрэггүй байх. Тэр ийм хэрцгий зан гаргаж чадахгүй” гэх бүсгүй түүнд итгэх ажээ.
Зочид буудлын эзэн Ларго Кортес тансаг зоог барина гэж амласан нь ёсоор болжээ.
Хооллож дуусмагц Миган босон,
- Би явж унтлаа гэвэл,
- Хүлээж бай. Надад чамтай ярих юм байна гээд Хайме түүнийг дагуулан үүдэн танхимын хүнгүй булан тийш явж очлоо.
Бүсгүй түүнийг юу асуух гэж буйг нь мэдэх авч, юу гэж хариулахаа мэдсэнгүй. “Тийм ээ, би өөрчлөгдсөн. Би өөрийн өнгөрсөн амьдралынхаа зөвд итгэж явлаа. Би үнэн сэтгэлээсээ надад хэрэгтэй бүхэн минь бий гэж итгэж байлаа”.
- Чи үнэндээ хийдэд эргэж очихыг хүсэхгүй байгаа тийм үү? гэж Хайме асуув.
“Би үнэхээр хүсч байгаа бил үү?”
Хайме хариу хүлээнэ.
“Би түүнтэй илэн далангүй байх ёстой” хэмээн бодоод бүсгүй нүдийг нь эгцлэн ширтэж,
- Хайме ээ, би юу хүсээд байгаагаа ч өөрөө мэдэхгүй байна. Би будилж орхилоо гэв.



_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.03.14 5:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Манай босс завгүй байгаа тул өмнөөс нь оруулчихъя.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.03.14 9:24 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Хайме инээмсэглэн хэлэх үгийг нь сонсож буй бололтой хэсэг чимээгүй сууснаа,
-Миган аа, энэ тэмцэл удахгүй дуусна. Ард түмэн дэмжиж байгаа болохоор бид зорьсондоо хүрнэ. Би чамайг надтай хамт явж азаа үзээч гэж гуйх эрхгүй ч гэлээ чамайг намайг хүлээхийг гуйж байна. Францад миний эгч амьдардаг юм. Чи тэднийд аюулгүй байх болно гэв.
Миган хариу хэлэхээсээ өмнө удтал дуугарсангүй.
-Хайме, надад бодох хугацаа өгөөч гэв.
-Тэгэхээр чи “үгүй” гэж хэлэхгүй нь ээ?
-Би “үгүй” гэж хэлэхгүй гэж Миган хариулав.
Тэр шөнө тэдний хэн нь ч дугхийсэнгүй ихийг бодож боловсруулж, учрыг нь олох зүйл олон байлаа.
Миган цурамхийсэнгүй. Түүний толгойд асрамжийн газарт, хийдийн нөмөр нөөлөгт өнгөрүүлсэн он жилүүдийн тухай бодол эргэлдэнэ. Гэнэт түүний үүрд хагацсан хорвоо дэлхий орвонгоороо эргэх нь тэр. Хайме өөрийн амиар дэнчин тавьж, итгэсэн зүйлийнхээ төлөө тэмцэж явна. “Би юунд итгэдэг билээ? Үлдсэн амьдралаа хэрхэн өнгөрүүлэх вэ” гэж Миган өөрөөсөө асуулаа.
Бүсгүй нэг удаа сонголт хийсэн. Тэгээд энэ удаа бас дахин сонголт хийх болж дээ. Өглөө гэхэд бүсгүй юу гэхээ шийдсэн байх ёстой.
Грасиела бас л хийдийн тухай бодно. “Аз жаргалтай энх амгалан он жилүүд…” Би бурхантай нэгдсэнээ мэдэрч байсан. Би ийм алхам хийж чадах болов уу.
Хайме Миганы тухай бодно. “Тэр буцаж очиж болохгүй. Би түүнийг надтай хамт байхыг хүсэж байна. Тэр юу гэж хариулах бол”
Рикардо унтаж чадахгүй болтлоо сэтгэл нь хөдөлжээ. Тэр хуримын тухай бодно. Байониед байгаа хийд …
Феликс Ампарогийн цогцсыг хэрхэх тухай бодно. “За за Ларго Кортес энэ талаар санаа тавиг”
Тэд өглөө эрт хүлээлгийн танхимд уулзцагаав. Хайме Миганд дөхөж ирээд,
-Өглөөний мэнд гэв.
-Өглөөний мэнд.
-Бидний ярианы тухай чи бодсон уу?
Бүсгүй бүх л шөнийн турш энэ тухай бодсон билээ.
-Бодсоон, Хайме.
Хайме бүсгүйн нүднээс хариуг унших гэсэн мэт нүд рүү нь ширтэв.
-Чи намайг хүлээх үү?
-Хайме…
Яг энэ мөчид Ларго Кортес тавь орчим насны, борлосон царайтай нэгэн эрийг дагуулсаар тэдэн рүү яаран хүрч ирлээ.
-Та нар цай ууж амжихгүй нь бололтой хэмээн хэлснээ,
-Та нар явах хэрэгтэй болжээ. Энэ танай газарч Хосе Себриан. Тэр та нарыг уулаар дагуулж Франц хүргэнэ. Энэ Сан-Себастъяны хамгийн шилдэг газарчин шүү гэв.
-Хосе би тантай танилцсандаа туйлын баяртай байна. Чи бидний явах замыг хэрхэн төлөвлөж байна даа? гэж Хайме асуув.
-Замын эхний хагасыг явган явна хэмээн Хосе Себиан хариулаад бүгдэд хандан,
-Хийдийн цаана биднийг машин хүлээж байхаар би тохирсон. Хурдлах хэрэгтэй байна шүү. Явцгаая гэлээ.
Бүгд нарны хурц гэрэл гялбуулан байх гудамжинд гарч, Ларго Кортес ч тэднийг үдэхээр гадагш гарч ирлээ.
-Амжилт хүсье гэж тэрээр өгүүлэв.
-Хийсэн бүгдийн чинь төлөө баярлалаа. Бид эргэж ирнэ. Чиний бодож байснаас ч хурдан эргэж ирнэ.
-Бид ийшээ явна гэж Хосе Себиан хэлэн талбай тийг эргэтэл яг энэ мөчид ГОЕ-ийн хүмүүс, цэргүүд гудамжны хоёр талыг хаан хөндөлдөн гарч ирлээ. Рамон Акока, Фал Состело нар их л маадгар алхацгаана.
Хайме ухрах зам олох найдвар өвөрлөсөөр тэнгисийн хаялгана тийш харц чулуудвал мөн л арваад цэрэг тэдний зүг дөхөж явах үзэгдэв. Бултах газар олдсонгүй. Мөргөлдөөн гарцаагүй болж таарлаа. Хайме зөнгөөрөө гар буундаа хүрэв.
-Миро энэ тухай бодохын ч хэрэггүй. Бид чамайг газартай чинь тэгшилж орхино гэж хурандаа хашгирав.
Хайме гарах гарц цөхрөлтгүй хайсаар. Акока тэдний энд байгааг яаж мэдэв ээ. Хайме эргэн харвал хаалган дээр Ампаро хүүхэн нүүрэндээ гүн гуниг тодруулсаар зогсож байх нь тэр.
-Ямар гээчийн чөтгөр вэ! Би бодохдоо чи … гэж Феликс хараал урсгав.
-Би түүнд нойрны эм өгсөн юм. Тэр биднийг хил давтал сэрэхгүй ёстой байсан юм.
-Новш гэж!
Хурандаа Акока Хаймег чиглэлээ.
-Бүх юм өнгөрсөөн! Зэвсгээ хаяцгаа! гэв.
Феликс, Рикардо хоёр хөдлөхөөр зэхэн ямар нэг сэжүүр өгөхийг нь анан Хайме тийш горьдлого тээн харав. Тэр дуртай дургүй буугаа өгөхөд нь тэр ч хоёр ч түүнийг дагав.
-Та биднийг яах гэж байна? гэж Хайме асуулаа.
Хажуугаар нь явж буй хүмүүс болж буй үйл явдлыг ажиглан зогтусцгаав.
-Би чамайг алуурчдын чинь хамтаар Мадрид руу аваачина гэж Акока огцом хариуллаа.
-Чи шүүхийн өмнө очоод, эцэст нь дүүжлүүрт өлгөгдөнө доо. Надад эрх мэдэл байдагсан бол би чамайг яг энд дүүжлэхсэн гэлээ.
-Гэлэнмаа нарыг явуул. Тэд энд хамаагүй гэж Хайме хэлэв.
-Тэд-хамсаатан болсон. Тэгээд яг л та нар шиг буруутай.
Хурандаа Акока эргэн цэргүүдэд дохио өгөв. Цэргүүд ачааны машин оруулахаар цугларсан олныг түлхэн зайлуулж эхэллээ.
-Чи алуурчдынхаа хамтаар дундах ачааны машинд суу. Миний хүмүүс урд хойно чинь явна. Ганц илүү хөдөлбөөс тэд чамайг буудаж орхино. Ойлгож байна уу?
Хайме толгой дохилоо.
Хурандаа Акока Хаймегийн нүүр рүү нулимж орхив.
-Сайн байна! Машинд суу гэж бахирлаа.
Цугларсан хүмүүсийн бухимдан хашгирах дуу сонсогдов.
Үүдэнд зогсох Ампаро бүсгүй тэднийг хайхрамжгүй гэгч харна.
Хурандаа Состело түрүүчийн машины жолоочид хандан,
-Бид шууд Мадрид орно. Замдаа ганц ч зогсохгүй шүү гэвэл жолооч эр,
-Мэдлээ, хурандаа гэх сонсогдов.
Энэ мөчид гудамжны хоёр талаас болсон явдлыг ажиглахаар цугларах хүмүүсийн тоо улам олшров. Хурандаа Акока,
-Зам чөлөөл гэж машины урд овоорох хүмүүс тийш хашгирсан ч хажуугийн гудамж, уулзвараас уван цувсаар ирцгээн тэдний тоо улам нэмэгдэв.
-Урагшаа! Замаас зайлцгаа! гэж Акока орилов.
Хүмүүс бүр ч олон болж, цугласан эрчүүд бүгд баскийн өргөн хүрээтэй бүрх малгай духдуулжээ. “Хаймед аюул заналхийлж байна” хэмээн үл үзэгдэх дохио өгсөн мэт санагдуулах ажээ. Эмэгтэйчүүд нь гэрийн ажлаа орхин гудамжинд гарч иржээ. Дэлгүүрээ онгойлгохоор зэхэж байсан худалдаачид болсон явдлын тухай сонсон зочид буудал руу хурдалцгаав. Тэд нэмэгдэж ирсээр. Зураач, ажилчин, эмч, механик, худалдаачид, оюутнууд нэмэгдсээл. Тэдний олонхийн гарт гар буу, винтов, сүх, хадуур хүртэл гялалзав. Тэд бүгд баскууд байсан ба энэ нь тэдний улс орон байжээ. Одоо тэд мянгаас цөөнгүй олуулаа болжээ. Цуглах хүмүүс нэмэгдсээр, явган зам, зорчих хэсгээр дүүрч, цэргийн машиныг бүчин авлаа. Талбай даяар муу ёрлосон нам гүм ноёрхлоо.
Хурандаа Акока гудамж битүү бүрхсэн хүмүүсийг хараад,
-Замаас зайлцгаа! Бид гал нээлээ шүү хэмээн орилов.
-Би тэг гэж зөвлөхгүйсэн. Энэ хүмүүс биднийг цаазлах гэсэн таныг үзэн ядаж байна. Миний ганц үг чамайг болон чиний хүмүүсийг хэдэн хэсэг тасчин хаяхад хангалттай. Хурандаа, чи Сан-Себастъян баскийн хот гэдгийг л бодолцсонгүй дээ. Энэ чинь миний гээд Хайме найз нартаа хандан,
-Эндээс явцгаая гэв.
Хайме Миганыг машинаас буухад туслан, бусад нь түүний араас дагацгаав. Нүүрэнд нь уур хилэн царцсан хурандаа эл явдлыг арчаагүй царайлан харна.
Цугларсан олон дайсагнан чив чимээгүй анан хүлээсээр байлаа. Хайме хурандаад дөхөж очин,
-Машинуудаа аваад Мадрид руугаа далд ор гэв.
Акока улам нэмэгдэх хүмүүсийг нүд гүйлгэн харснаа,
-Би … чи зүгээр өнгөрөхгүй шүү, Миро оо гэв.
-Өнгөрч байгаа юм биш үү. Эндээс арилж үз гээд Хайме Акокагийн улаан нүүр рүү нулимлаа.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.03.14 9:35 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Мөхөс би ёс алдаж, хүмүүсийг хүлээлгэж чилээлгэсэн дээ хүлцэл өчсүү. Даварсан би бээр Крофт сэцнээр ийм ажил хийлгэсэндээ гэмшивч үл барна. :k3:

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.03.14 11:21 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
croftoo bayrlalaa. hulhi greenwood. nere ta 2 hamt ajildimu


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 300 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11 12 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited