#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.23.18 6:06 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 300 posts ]  Go to page Previous 18 9 10 11 12 Next
Author Message
PostPosted: Oct.04.14 12:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6431
Бид хоёр харин ойжуулах төсөлд хамт ажилладаг юмаа. Манай хүний айди болон аватарыг хараа биз дээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.04.14 5:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
Крофт бас ажлын чиг үүргээс болоод гарын үсгээ цэцэг, навч болгочихсиймуу?

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.04.14 5:45 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
ene nomoo duusgaad ta 2 ymar nom oruulah gj bnda. hoyulaa eeljleed bichd bwal gyalzna bizde. greenwoodiin hurdaar bol ch butku shu kkk.


Top
   
PostPosted: Oct.04.14 5:46 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
iim goe sonirholtoi nom orularai za. eniig unshih gj l forumd ordog..


Top
   
PostPosted: Oct.04.14 5:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
Кк чи харин шударга гар бна шдээ. Ямар ном оруулах гэж бна нтр гэснээ бас хурд нтр голноо. Чиний буянаар харин гоё гоё номнууд гялс гялс уншихнуу дээ

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.04.14 11:06 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Оооёоёоёо. Боблоок бас л баавартай айн. Золиг минь би яахав. Крофтоос шаардана гэдэг арай л арай асуудал шүү. Ажил ихтэй учраас завтай цагаараа л ном оруулж байгааам.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.04.14 11:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16577
Ногоон Мод оо, бүр болку бол сүүлээ шарваад алга болно гэж нэг гоё юм байдышд, эндхийн хүмүүс надад зааж өгөөд би бүр тэрэнд овоо гаршаад байгаа :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Oct.05.14 2:22 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
Хэн энэ Саруулд ийм муухай юм заагаад өгчихсийм бээ? Тэгээд яджийхад туршлагаа хуваалцаад бхийн болъёоо эсэргүүцэж бна эсэргүүцэж бна :wtf:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.05.14 12:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6431
Саруул wrote:
Ногоон Мод оо, бүр болку бол сүүлээ шарваад алга болно гэж нэг гоё юм байдышд, эндхийн хүмүүс надад зааж өгөөд би бүр тэрэнд овоо гаршаад байгаа

Саруулын сүүлний шарвалтанд өртсөн хохирогчдын тоо овоо их байх аа :hihi:.

Одоо ч нохой сарьсан хамраараа газар хатгатал үнэгний сүүлэнд хууртана гэдэг шиг сайн хаширцгаагаа байлгүй.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.05.14 1:25 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Саруул wrote:
Ногоон Мод оо, бүр болку бол сүүлээ шарваад алга болно гэж нэг гоё юм байдышд, эндхийн хүмүүс надад зааж өгөөд би бүр тэрэнд овоо гаршаад байгаа :hihi:

Гүй одоо юу юугүй дуускэээээл байгаа л даа. Би гэж нэг юм гуйлгах дон туссымуу яасын. 7хон хуудас юм оруулах гэхээр ажлынхаа ард гардгүй.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.05.14 7:47 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
bi ajiltai humuusiig oilgj bnaa. ern oird iim adal ywdaltai nom ingej durlaj unshaaguim bn shu. bs huleelttei...kkk. bayrlalaaa greenwoodee. odoo harin togsgoliig n unshmaar bnaa.. onoodor orulad dusgachilda tuhu


Top
   
PostPosted: Oct.06.14 2:43 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Хурандаа үнсэн товорго болгох мэт ширүүн харцаараа түүнийг удтал ширтэн хараад “Бүх юм ингэж төгсөхийг хүлээн зөвшөөрч болохгүй. Би байндаа их ойртсон доо. Мад ч тавих шахлаа шүү” гэж бодов. Гэвч энэ явдал нь түүний хувьд ялагдсанаас ч дор болохыг тэр ойлголоо. Энэ бол үхлийн тоглоом гэсэн үг. Мадридад ОПУС МУНДО түүнийг хүлээж байгаа. Хурандаа түүнийг бүчиж буй хүмүүс тийш харлаа. Түүнд сонголт байсангүй ээ.
-Явцгаая хэмээн тэрээр эргэн жолоочид хэлээд уурлан санаа алдлаа.
Хүмүүс ачааны тэргэндээ суух цэргүүдийг харан зогссоор байв. Төдхөн машин хөөрсөн хүмүүсийн орилох дуугаар үдүүлсээр гудамжаар далд орлоо. Баярласан баскчууд улам улам чангаар хашгирч, Хайме Мирод талархал илэрхийлэн баярлан хашгирч, гудамж дүүрэн хөөрсөн олны дуу хөөр цангиналаа.
-Бүх юм өнгөрлөө гэж Хайме Миганд хэлээд гараас нь хөтлөн,
-Бид эрх чөлөөтэй боллоо. Цагийн дараа бид хилийн чанадад гарна. Би чамайг эгчдээ хүргэж өгнө өө гэв.
-Хайме … гээд бүсгүй түүнийг ширтэв.
Цугларсан олны дундаас нэгэн эр Миган тийш зүтгэсээр дөхөж ирэн,
-Өршөөгөөрэй, та Миган гэлэнмаа юу? гэлээ.
-Тийм ээ.
Өнөөх эрийн сэтгэл хөнгөрөн санаа алдаж,
-Би таныг удаан хайлаа. Намайг Элан Такер гэдэг юм. Тантай ярилцаж болох уу? гэв.
-Бололгүй яахав.
-Ганцаарчлан уулзах гэсэн юм.
-Өршөөгөөрэй, одоо явах…
-Таныг гуйя энэ их чухал шүү. Би таныг хайж Нью-Йоркоос зорьж ирлээ гэхэд нь бүсгүй түүнийг үл ойлгосон янзтай ширтэн,
-Намайг уу? Би ойлгосонгүй. Яах гэж тэр билээ?
-Та надад боломж олговол би танд бүгдийг тайлбарлая.
Үл таних эр гараас нь чангаан, нэгийг хөөрөн ярьсаар гудамж тийш хөтөллөө. Бүсгүй түүнийг хүлээн зогсох Хайме Миро тийш эргэн харав.
Элан Такертай хйисэн ярилцлага Миганыг ихэд цочоов.
-Би сонирхлыг нь илэрхийлээд байгаа тэр хатагтай тантай уулзахыг хүсч байгаа юм.
-Ойлгосонгүй. Ямар эмэгтэй билээ? Тэр надаас юу хүсээд байгаа юм бэ?
“Би ч гэсэн өөрөө үүнийг дуртайяа” гэж Элан Такер бодоод,
-Би үүнийг шүүн хэлэлцэх эрхгүй хүн. Тэр таныг Нью-Йоркт хүлээж байгаа.
Энэ нь түүний хэрээс хальсан хэрэг байв. “Энд нэг л алдаа байна даа”
-Намайг Миган гэлэнмаа гэдэг. Би чухам танд хэрэгтэй байгаа тэр хүн гэдэгт та итгэж байгаа юм уу?
-Тийм ээ. Таны нэрийг Миган биш Патриция гэдэг юм.
Гэнэт түүний санаанд нэгэн бодол зурсхийн орж ирэн, өчнөөн олон жилийн дараа хүсэл нь биелэгдэх шиг боллоо. Бүсгүй хэн болохоо мэдэж авах нь тэр. Энэ бодол нь түүний сэтгэлийг зовоож … бүр айлгаж орхилоо.
-Би хэзээ … хэзээ явах вэ? гэтэл түүний хоолой аргаж хатан, арай ядан дуугарлаа.
“Би таныг олж аль болох түргэн авчрахыг …”
-Яг одоо, би таны паспортод санаа тавина.
Бүсгүй гэдрэг харан зочид буудлын дэргэд зогсох Хайме дээр эргэж ирэв. Бүсгүйд энэ бүхэн зүүдлэгдэж буй мэт санагджээ.
-Чи зүгээр үү? Энэ хүн чамайг гомдоогоо юу? хэмээн Хайме асуув.
-Үгүй ээ, тэр … үгүй.
Хайме Миганыг хөтлөн,
-Би чамайг надтай хамт явахыг хүсч байна. Миган аа, бид хамт байх ёстой гэв.
“Таны нэрийг Миган биш Патриция гэдэг юм”
Бүсгүй залуугийн эрэлхэг үзэсгэлэнт царайг харан “Би ч гэсэн хамт байхыг хүсч байна. Гэвч хүлээх л болж дээ. Би эхлээд хэн болохоо мэдэх ёстой” хэмээн бодлоо.
-Хайме ээ, би чамтай хамт баймаар байна. Гэвч надад юуны өмнө хийх юм байна гэв.
Түүнийг анхааралтай харах Хаймегийн царайд санаа зовсон шинж тодорч,
-Чи явах гээ юу? гэлээ.
-Хэсэг хугацаанд. Гэхдээ би эргэж ирнэ ээ. Би чам дээр эргэж ирнэ. Заавал ирнэ.
Бүсгүй чин үнэнээсээ ярьж байлаа. Гэвч энэ нь хатагтай Элен Скоттой уулзахаас өмнө болсон яриа юм.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.06.14 3:16 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
БҮЛЭГ 36

Рикардо гэгээнтнээс харц салган дэргэдээ зогсох Грасиелаг харлаа. “Миний зөв байжээ. Тэр энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй юм”
Грасиела цангинан цуурайтах номлолыг сонсон хөдөлгөөнгүй зогсоно. Энд туйлын амар амгалан ноёрхох ажээ. Түүнд мянга мянган жилийн туршид нүглээ наминчлан хэлтрүүлж, амар амгалан, баяр баясгаланг эдлэхээр ирж байсан хүмүүсийн сүнс тойрон хүрээлэх шиг санагджээ.
Энэ нь түүнд хийдийг эргэн санагдуулав. “Би яг л гэртээ ирсэн юм шиг санагдаад байх юм. Би хаашаа ч яваагүй юм шиг”
-Агуу хүчит, энэрэнгүй бурхан та биднийгээ сонсон бидний хуримыг ажиллагааг адислан…
“Би бурханы адисыг хүртэх хэмжээнээсээ илүү хүртсээн”
-Бурхан чамдаа би найдаж, чиний мутарт миний хувь заяа…
“Би үлдсэн амьдралаа бурханд зориулна хэмээн сахил хүртсэн”
Гэгээнтний үгс Грасиеалгийн толгойд хүнгэнэж, түүний хувьд цаг хугацаа зогсчихлоо.
“Хэрэв би бурханаас урвасан бол тэр яаж нигүүлсэх билээ”
Гэнэт Грасиелагийн амьсгаа давчдаж, өндөр адартай хийдийн хана юу юугүй дараад авах шиг санагдлаа.
-Түүнийг бүхий л хорлолоос…
Тэгтэл яг энэ мөчид Грасиела бүгдийг ойлголоо. Нуруун дээрээс нь нэг их юм аваад хаячих шиг мэдрэмж төрөн, түүний сэтгэл хөөрч, өгүүлшгүй баяр баясгалангаар бялхав.
-Бурхан минь, энэ гэрлэлтийг адислаж…
-Бид аль хэдийнэ сүй тавьсан хэмээн Грасиела гэнэ дуу алдлаа.
Хийд даяар чив чимээгүй ноёрхож, гэгээнтэн, Рикардо хоёр гайхан ширтэв. Рикардо цонхийн цайж,
-Би … би ойлгосонгүй. Чи надад хайргүй болоо юу?
-Би чамд аминаасаа илүү хайртай. Гэсэн ч миний амьдрал хойшид надаас хамаарахгүй. Би аль хэдийнэ бурханы сахил хүртсэн.
-Үгүй ээ! Би чамайг амь биеэ бурханд өргөхийг зөвшөөрөхгүй…
-Рикардо, хонгор минь. Энэ чинь биеэ өргөж байгаа юм биш. Энэ чинь адис авч байгаа хэрэг. Би амьдралдаа анх удаа хэзээ ч амсаж үзээгүй амар амгаланг хийдэд л мэдэрсэн. Чи бол миний татгалзаж орхисон тэр ертөнцийн нэг хэсэг. Шилдэг хэсэг нь. Гэвч би түүнээс татгалзсан. Би өөрийн ертөнцдөө эргэж очих ёстой гэлээ.
Дэргэд нь зогсох гэгээнтэн тэднийг яриаг таг дуугүй сонсож зогсов.
-Чамайг гуйя. Зовоосныг минь өршөөгөөрэй. Гэсэн ч би өөрийн сахилаа эвдэж чадахгүй. Үүнээс ондоогоор би итгэж яваа бүхнээсээ урваж чадна. Одоо л би ойлголоо. Би чамайг аз жаргалтай болгож чадахгүй. Чамайг гуйя, намайг ойлгооч.
Гайхаж цочирдсон Рикардо түүнийг ширтэн юу ч дуугарч чадахгүй, яг хэн нэгэн нь үхэж үрэгдсэн мэт толгой гудайн зогсоно. Түүний гайхаж хөшсөн царайг харан өрөвдсөндөө Грасиелагийн зүрх базаллаа.
Бүсгүй түүний хацар дээр үнсээд,
-Би чамд хайртай гэж эелдгээр шивнэв.
Бүсгүйн нүдэнд дүүрэн нулимс мэлтэгнэн,
-Би чиний төлөө, өөрсдийнхөө төлөө залбирах болно оо гэв.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.06.14 4:26 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
БҮЛЭГ 37

Баасан гаригийн оройхон тийшээ Аранда-де-Дуэрогийн эмнэлгийн хүлээн авах байранд цэргийн эмнэлгийн фургон машин ирлээ. Цагдаагийн дүрэмт хувцас бүхий хоёр эрийг дагуулсан эмч эргэдэг хаалгаар орж ирээд ширээний ард суух жижүүрт хандан,
-Бидэнд Рубил Арсано гэгчийг аваачих тушаал байна гээд тэдний нэг нь бичиг сарвайлаа.
Жижүүр хөмсөг зангидан,
-Би түүнийг гаргаж чадахгүй. Энэ асуудлыг ерөнхий эмчтэй зөвлөж шийдэх ёстой гэлээ.
-Сайн байна. Түүнийг дууд.
Жижүүр эр түгдрэн,
-Өө, тэр амрахаар явчихсан шүү дээ гэлээ.
-Энэ бидэнд хамаагүй хэрэг. Бидэнд хурандаа Акокагийн гарыг үсэг бүхий тушаал байна. Хүсч байгаа бол түүнд утастаж хэл, таны хувьд түүний захирамж юу ч биш юм биз дээ.
-Үгүй ээ, хаанаас даа. Ингэхийн хэрэггүй. Би хоригдлуудыг авчруулъя гэж яаран хариулав.
Цэргийн эмнэлгээс километр хэртэй газар цагдаагийн хоёр төлөөлөгч машинаас буун, хотын шорон руу орж, жижүүрийн дэслэгчид дөхөж очин тэмдгээ үзүүлээд,
-Бид Лючия Карминег авахаар ирлээ гэлээ.
Түрүүч эр өмнөө зогсох мөрдөгчдийг харан,
-Надад энэ тухай хэн ч юу ч хэлээгүй гэв.
-Хараал идсэн хүнд сурталтангууд гэж мөрдөгч эрсийн нэг санаа алдан хэлээд,
-Дээр дооргүй л гүйдлээ олохоо байчихжээ дээ гэв.
-Түүнийг авч явах тушаалаа үзүүл гэв.
Мөрдөгчид түүнд нэг цаас сунгахад,
-Хурандаа Акокагийн гарын үсэгтэй юу гэж түрүүч асуулаа.
-Яг тийм.
-Та нар түүнийг хааш нь аваачих гээ вэ?
-Мадрид руу. Хурандаа түүнийг өөрөө байцаах гэнэ.
-Өө тийм үү? За яахав, үүнийг өөрөөс нь асуусан нь дээр гэж надад бодогдоод байна.
-Ингэхийн хэрэг юу байхав гэж мөрдөгч эр татгалзав.
-Байз, байз. Бидэнд түүнийг нүд салгалгүй харж бай гэсэн. Италийн эрх баригчид түүнийг буцааж авах гэж тэсэн ядаж байгаа. Хэрэв бүсгүй хурандаад хэрэг болсон бол энэ тухай надад өөрөө хэлэх л ёстой гэх нь тэр.
-Та цаг дэмий үрж байна даа…
-Анд минь, надад цаг хангалттай. Үүнээс болж бөндгөрөөсөө салбал надад өөр бөндгөр байхгүй гээд тэрээр харилцуур аван,
-Надыг Мадрид руу хурандаа Акокатай холбоодох гэлээ.
-Бурхан минь! Би дахиад л оройн хоолондоо хожигдвол эхнэр намайг ална даа. Хурандаагаас бусад нь ажлын байрандаа байхгүй ээ, тэгээд …
Утас дуугарлаа. Түрүүч харилцуур авбал,
-Хурандаа Акокагийн өрөө гэх сонсогдов.
Түрүүч эр мөрдөгчийн зүг баяртай гэгч нь харав.
-Байна аа. Аранда-де-Дуэрогийн цагдаагийн хэсгийн түрүүч ярьж байна. Би хурандаа Акокатай ярих хэрэгтэй байна гэв.
Нэг мөрдөгч нь хийрхэн цагаа харлаа.
-Новш гэж! Надад энд сэлгүүцэж явахаас илүү чухал ажил байсан сан …
-Байна уу! Хурандаа Акока юу?
-Тийм ээ! Юу болоо ву? гэж харилцуур дахь дуу нүргэлэв.
-Манай энд хоёр мөрдөгч ирээд, таны тушаалаар нэг хоригдлыг авч явах гэнэ гэв.
-Лючия Карминег уу?
-Яг тийм ээ, хурандаа.
-Тэд нар миний үсэглэсэн тушаалыг үзүүлсэн үү?
-Үзүүлсээн, тэд …
-Тэгвэл ямар чөтгөрөө хийж над руу утастаж байгаа юм бэ? Эмэгтэйг нааш явуул.
-Би бодохдоо…
-Бодохын хэрэггүй. Тушаал биелүүл гээд холбоо тасарлаа. Түрүүч гүдхийн шүлсээ залгиад,
-Тэр … э-э хэмээн түгдэрснээ босон, чансаагаа үзүүлэхийг чармайж,
-Би түүнийг авчруулах захирамж өгье гэлээ.
Цагдаагийн хэсгийн дэргэдэх нарийн гудамжинд нэгэн эр телефон утасны шон өөд аюирч гараад утас холбосноо бууж ирэхийг нь бяцхан хүү хараад,
-Чи юу хийж байгаа юм бэ? хэмээн асуувал өнөөх эр хүүгийн үсийг өрвийлгөн илээд,
-Найзыгаа суллаж байна аа, хүү минь. Найзыгаа аварч байна гэв.
Гурван цагийн дараа хотоос хойт зүгт орших фермд Лючия Кармине, Рубио Арсано хоёр уулзалдав.
Шөнийн гурван цагт харилцуур утас хангинан, хурандаа Акокаг сэрээн танил дуу сонсогдож,
-Манай удирдлага тантай уулзах гэнэ гэв.
-Би бэлээн, хэзээ вэ?
-Яг одоо хурандаа. Цагийн дараа таныг машин очиж авна. Би таныг бэлэн байхыг хүсье.
-За ноёнтоон.
Хурандаа харилцуураа тавин, орны өнцөг сандайлан тамхиа асааж, гүн гэгч сорон тамхилж, гашуун утаа уушгийг нь дүүргэхийг мэдэрлээ.
“Цагийн дараа таныг машин очиж авна. Би таныг бэлэн байхыг хүсье”
Тэр бэлэн байлаа. Хурандаа угаалгын өрөөндөө орж, өөрийгөө толинд анхааралтай гэгч харав. Түүний өөдөөс үйл нь ирсэн хүн амьгүй мэт нүдээр гөлийж байлаа.
“Би барьж авахыг тун шахсан даа. Тун шахсан” гэж харуусан бодлоо. Хурандаа Акока сахлаа няхуур гэгч нь хусаж дуусаал, халуун шүршүүр дор удтал зогссоны эцэст хувцсаа өмслөө.
Яг цагийн дараа тэрбээр үүдэндээ гарч ирэн, дахин хэзээ ч харахгүйгээ мэдрэн, гэр рүүгээ хагацлын нүдээр харлаа. Мэдээжийн хэрэг тэнд ямар ч зөвлөгөөн болохгүй. Тэдэнд түүнтэй хэлэлцэх юм байхгүй.
Байшингийн нь өмнө урт хар лимузин ирж зогслоо. Түүнийг ойртон очвол хаалга нь нээгдэв. Урд, ард сандал дээр нь хоёр хоёр эр сууж байлаа.
-Суугаач, хурандаа.
Хурандаа гүн гэгч санаа алдаад машинд суулаа. Машин шөнийн гүн харанхуй тийш хурд аван давхив.
“Энэ зүүд байх шиг. Би цонхоор Швейцарийн Альпыг харж байна. Би үнэхээр Швейцарьт ирчихжээ”
Хайме Миро түүнийг Цюрих хүргэж өгөх газарч олж өгч бүсгүй шөнө болсон хойно энд ирлээ.
“Өглөө Лей банк орно” гэсэн бодол нь түүнийг түгшээлээ. Гэнэт ямар нэг юм болохоо байвал яах вэ? Гэнэт тэнд мөнгө байхгүй бол яах вэ? Гэнэт …?
Уулын оройгоос нарны анхны туяа гийжээ.
Лючия өнгөрсөн шөнө цурамхийлгүй хоносон аж.
Өглөөний есөн цагийн алдад бүсгүй “БОР-ЛАК” буудлаас гаран, онгойхыг нь хүлээн банкны үүдэнд зогсож байлаа.
Дунд хэрийн насны эелдэг эр үүдийг нээн,
-Та орж болгооно уу? Таныг удаан хүлээлгээгүй байгаа гэж найдах байна? гэлээ.
“Ердөө л хэдхэн сар боллоо доо” гэж Лючия бодов.
-Үгүй, үгүй. Огт үгүй гэхэд найрсаг зантай ажилтан эр бүсгүйг дагуулсаар дотогш орлоо.
-Танд юугаар туслах вэ?
“Намайг хөлгүй баян болгоод өгөөч”
-Энд миний аавын данс бий. Тэр намайг өөрийн нэр дээрээ дансыг шилжүүлэхийг хүссэн юм.
-Дугаартай данс уу?
-Тийм ээ.
-Надад дугаараа хэлнэ үү.
-Б2А149207 гэсэнд банкны түшмэл толгой дохилоо.
-Түр хүлээгээрэй гээд хадгалах сан тийш далд орохыг нь бүсгүй харсаар хоцров. Төд удалгүй банк үйлчлүүлэгчдээр дүүрч эхэллээ. “Бүх юм сайхан болох ёстой. Ямар нэг …” гэж Лючия бодон зогстол түшмэл эргэж ирлээ.
Бүсгүй түүний царайнаас юуг ч эс олж харав.
-Энэ данс таны эцгийн нэр дээр байгаа гэсэн үү ? гэвэл бүсгүйн зүрх ёгхийгээд явчихлаа.
-Тийм ээ, Анжело Кармине гэж хариулбал түшмэл түүнийг анхааралтай ширтэн,
-Данс хоёр хүний нэр дээр байна гэлээ.
“Би арай авч чадахаа болих юм биш байгаа”
-Ямар вэ? гэснээ арай ядан,
-Ямар нэр дээр вэ? хэмээн асуулаа.
-Лючия Кармине гэж байна.
Яг энэ мөчид хорвоо дэлхий түүний өлмийд сөгдөх нь тэр. Дансанд 13 сая илүүтэй доллар байх ажээ.
-Та мөнгөө хэрхэн ашиглах вэ?
-Та Бразиль дахь өөрийн банкны аль нэг салбарт шилжүүлж болох уу? Тухайлбал, Риод ч юм уу?
-Бололгүй яахав. Өнөөдөр танд гуйвуулгаар явуулна.
Бүх юм амархан бүтчихлээ.
Лючия банкнаас гарч, зочид буудлын харалдаа орших аяллын товчоог зорив. Шилэн лангуун дээр Бразилийн газрын зураг бүхий зурагт хуудас өлгөжээ.
“Энэ бол хувь заяа” хэмээн Лючия баярлан бодоод товчоо руу орлоо.
-Танд юугаар туслах вэ?
-Би Бразиль орох хоёр тасалбар авах гэсэн юм.
Бүх юм амар хялбар бүтэж байгааг тэрээр Рубиод хэлж зүрхэлсэнгүй. Рубио “Биарице”-д түүний утастахыг хүлээж суугаа. Тэд хамтдаа Бразил орно.
-Тэнд бид бүхий л амьдралаа тайван өнгөрөөж болно гэж бүсгүй түүнд хэлсэнсэн.
… Эцэг, ах нар баривчлагдсан. Бенито Патас болон шүүгч Бускетээс авсан өш хонзон, … цагдаа, цэргээс түүний зугтсан, хуурамч гэлэнмаа… Хайме Миротой хамтдаа туулсан адал явдал, Тереза эгч, алтан загалмай бас Рубио Арсанотой учирсан энэ бүх адал явдал яршигтай байдлын эцэст бүх юм бүтжээ. Рубио, хайрт хонгор минь. Түүний төлөө хэчнээн удаа амиараа дэнчин тавив аа. Тэр ойд цэргүүдийн аварч … хүрхрээний үерээс … Аранда-де-Дуэрогийн баарны өөдгүй новшнуудаас бүхнээс хамгаалсан. Рубиогийн тухай бодол Лючиягийн сэтгэлийг бүлээцүүлнэ.
Бүсгүй зочид буудалд эргэж ирээд утсаа залгаж залгагчийн хариуг хүлээв.
“Тэр Риод хийх ажил олно. Харин юу хийх вэ? Тэр юу хийж чадах юм бэ? Магадгүй тэр тосгоны хаа нэгтээ ферм худалдаж авахыг хүсэх биз. Тэгвэл би юу хийх билээ”
-Та дугаараа хэлнэ үү гэх дуу харилцуурт сонсогдов.
Лючия цонхоор Альпын цаст оргилыг нүд салгалгүй ширтэнэ. “Рубио, бид хоёр тэс өөр амьдралтай улс. Миний амьдарч буй ертөнцөөс тэс өөр. Би чинь Анжело Карминегийн охин шүү дээ”
-Та дугаараа хэлнэ үү.
“Тэр тариачин. Тэрээр ийм л амьдралдаа хайртай. Би түүзнийг үүнээс нь яаж салгах билээ”
-Танд юугаар туслах вэ? хэмээн залгагч тэсвэр алдан хэлэх сонсогдов.
-Үгүй ээ, хэрэггүй. Танд баярлалаа хэмээн Лючия сунжруулан хэлээд харилцуураа тавилаа.
Маргааш өглөө нь бүсгүй онгоцонд суун Рио руу нисч байлаа.
Бүсгүй орь ганцаараа явах аж.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.07.14 3:04 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
ene 2 chin yu bolood saltsgaagaad bnda. odoo migan ni yah bolo


Top
   
PostPosted: Oct.07.14 6:42 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
БҮЛЭГ 38

Уулзалт Элен Скоттын хотын байрных нь зочдын тансаг өрөөнд болох ёстой байлаа. Хатагтай Элен Скотт. Элан Такер болон охиныг тэсэн ядан хүлээхдээ уужим том өрөөн дотуураа нааш цааш холхино. Үгүй ээ, охин биш бүсгүй. Гэлэнмаа. Тэр ямар болоо бол? Амьдрал түүнийг ямар болгосон бол?
“БИ түүнийг яаж орхисон билээ”
Зарц эр орж ирээд,
-Хатагтай, таны зочид ирлээ гэвэл тэрбээр урт гэгч санаа алдан,
-Оруул гэв.
Төдөлгүй Миган, Элан Такер хоёр орж ирлээ.
“Бурхан минь, ямар царайлаг юм бэ” гэж Элен бодов.
-Скотт авхай, энэ Миган хэмээн Элан Такер инээмсэглэн танилцуулбал Элен түүнийг харан намуухан дуугаар,
-Одоо та надад хэрэггүй болсон. Баяртай, Такер аа гэв.
Энэ үгс түүнд зориулсан төгсгөлийн үг нь байсан ажгуу.
Мань эрийн царай дахь инээмсэглэл оргүй арчигдав.
Тэрээр хэдэг агшны хэртэй тээнэгэлзсэнээ толгой дохин гарч одов. Мань эр ямар нэг алдаа хийсэн гэдэг бодлоосоо салж чадахгүй явлаа. Ямар нэг чухал алдаа хийж дээ.
Элен Скотт Миганыг анхааралтай ширтэнэ.
-Суугаач гэлээ.
Миган сандал татан зэрэгцэн суугаад, эмэгтэйчүүд бие биесийг сонжин харж эхэллээ.
“Тэр ээжтэйгээ маш адилхан юм. Сайхан ч бүсгүй болж дээ”. Хар салхи, шатаж буй онгоц, онгоцны осол болсон тэр нэгэн аймшигтай шөнө Элен Скоттод эргэн санагдлаа.
“Чи … чи түүнийг үхсэн гэж хэлсэн биз дээ. Бидний хийж чадах зүйл бол … Майло, бид түүнийг хаа нэгтээ орхиж болно шүү дээ. Нисэгч бид Авилагаас холгүй байна гэж хэлсэн. Хаа нэгтэйгээс олдсон хүүхдийг онгоцны осолтой холбох санаа хэний толгойд орж ирэх вэ … Хоёул охиныг хотын захын гайгүй сайн фермийн дэргэд орхичихно. Хэн нэг нь охиныг үрчилж авна. Охин эндээ өсөн торниж, сайхан амьдрах болно. Чи надтай үлдэх, эсвэл үлдсэн амьдралаа ахынхаа охины төлөө ажиллаж барах”
Хатагтай дахиад л өнгөрсөнтэйгөө мөргөлдөж эхлэв. Юунаас эхлэх вэ.
-Би “Скотт Индастриз” компанийн ерөнхийлөгч Элен Скотт байна. Та “Скотт Индастриз”-ийн талаар ямар нэг юм сонссон уу? гэж хатагтай бүсгүйгээс асуув.
-Үгүй ээ.
“Мэдээжийн хэрэг. Бүсгүй компанийн тухай яаж сонсох билээ” хэмээн Элен өөрийгөө хэлэв.
Бүх юм түүний санаснаас төвөгтэй байлаа. Тэрээр аль хэдийнэ нас нөгчиж, охиных нь талаар санаа тавина гэж түүний ам өчиг өгсөн хуучин андын тухай түүх зохиосон байжээ. Гэтэл Миганыг харсан даруйдаа энэ түүх нь зохихгүй болохыг ойлгон, үнэнийг хэлэхээс өөр сонголт түүнд үлдсэнгүй. Тэрээр Патриция-Миганд ухаалаг загнан, бүхнийг бусниулахгүй гэж л итгэх хэрэгтэй болжээ. Хатагтай өөдөөс нь ширтэн суух бүсгүйтэй хэрхэн харьцахаа бодон, нүдэнд нь нулимс нь цийлэгнэв. “Одоо уйлж суух цаг биш ээ. Нүглээ наминчлах болсон. Би бүх үнэнийг хэлэх хэрэгтэй”.
Элен Скотт урагш бөхийн Миганы гарыг чанга атгаад,
-Би чамд ихийг ярих ёстой хэмээн намуухан дуугаар өгүүлэв.

***

Энэ явдал гурван жилийн өмнө болсон. Эхний жилийн турш өвчин түүнийг хараахан дийлсэнгүй. Элен Скотт Миганыг асрамжиндаа авч, Миган “Скотт Индастриз”-д ажиллан өөрийн ур чадвар, авхаалжаараа хатагтайд амьдралын эрч хүч, итгэл найдвар төрүүлэх болжээ.
-Чи их ажиллаж, яг над шиг олон юманд суралцах ёстой. Анхандаа чамд хэцүү санагдана. Дараа нь энэ бүхэн чиний амьдрал болно гэж Элен Скотт түүнд хэлжээ.
Бүх юм түүний санаснаар, хүссэнээр болж, Миган албан хаагчдын хэн ч ажилладгүйгээр их ажиллах ажээ.
-Та өглөөний дөрвөн цагт ирээд өдөржингөө ажиллах юм. Яаж чадна вэ? гэж хэн нэгний асуухад “Хэрэв би өглөөний дөрөв хүртэл унтаж хоцорвол эх даа Бетинагаас зохих шангаа хүртэнэ дээ” гэж Миган инээмсэглэн бодлоо.
Миган Элен Скоттоос хойш ч компанийнхаа хөгжлийн талаар, өөрийн компанийн талаар ихэд суралцсаар байв. Элен Скотт түүнийг үрчилж авчээ.
-За одоо бид чамайг яагаад Скоттоор овоглосон талаар тайлбарлахын хэрэггүй боллоо гэх хатагтайн дуунд бахдан бахархсан өнгө тодорч байсан сан.
“Хачин юм шүү. Би хэн ч намайг үрчлэхийг хүсээгүй тул асрамжийнхаа газарт хэчнээн жил амьдарлаа даа. Гэтэл одоо миний гэр бүлийнхэн намайг үрчиллээ шүү дээ. Бурхан бас ер бусын шогч юм гээч”.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.07.14 7:00 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
БҮЛЭГ 39

Шинэ жолооч тэдний суусан машиныг жолоодож явахад нь Хайме цухалдан,
-Энэ надад итгэл төрүүлэхгүй байна. Тэр гэнэт олзыг минь аваад, бидэнгүйгээр арилж өгвөл яах вэ? гэж Феликст хэлэв.
-Тайвшир даа. Тэр миний үеэл ахын хүргэн хүү байгаа юм. Бүх юм сайн сайхан болно. Ах түүнийг ганц ч удаа гэхнээ аваад явахыг хүссэн юм гэв.
-Надад муу совин татаад байна гэж Хайме хэллээ.
Тэд Севильод ирмэгц сонголт хийхээсээ өмнө арваад банкуудаар явж үзлээ. Сонгосон банк нь үйлчлүүлдэг үйлдвэрээсээ холгүйхэн байрласан, хөл хөдөлгөөн багатай хавчиг гудамжинд байрлах ажээ. Шинэ жолооч түгшүүр төрүүлэхээс бусад нь бүх юм зохих номын дагуу гайхалтай бүтэж байлаа.
-Чамайг сандаргаад байгаа юм чинь ердөө л энэ үү? гэж Феликс асуув.
-Үгүй ээ.
-Өөр бас юу байна гэж? гэх Феликсийн асуултад хариулах нь түүнд хэцүү байв.
-Үүнийг зөн совин гээд бодчих хэмээн тэрээр тоглоом наадам хийх мэт хайхрамжгүй янзаар хэлэхийг оролдов.
Феликс түүнийг ноцтойгоор хүлээн авч,
-Тэгвэл энэ удаад хойшлуулсан нь дээргүй юу? гэв.
-Намайг хувцас угаагч хөгшин авгай шиг айна гэж бодоо юу? Үгүй дээ, анд минь. Бүх юм болдгоороо болно гэв.
Эхлээд бүх юм түүний хэлснээр ном ёсоороо болж байв.
Хайме кассыг самран зогсож байхад Феликс банкинд байсан зургаан үйлчлүүлэгчийг овоо хараандаа авч байжээ.
Тэд машинд дөхөж ирэв.
Бүх юм орвонгоороо эргэн тонгорцоглож, гудамжинд хаа сайгүй цагдаа нар ярайж харагдав. Нэгэн цагдаа явган зам дээр өвдөг сөхрөн суусан жолооч эрийнх нь шанаанд буу тулгачихсан зогсож байлаа.
-Зэвсгээ хая гэж мөрдөгчийн нэг нь Хайме, Феликс хоёрт хандаж хашгирав.
Агшин зуурын хэртээ хөшиж зогтуссан Хайме гар буугаа өргөлөө.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.08.14 12:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6431
Грийнвүүдээ дараа нь оруулах хэд хэдэн ном байгаа гэлүү.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.08.14 1:16 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Жагсаалт гаргаад саналыг нь авы гэд бодоод байгаа. Нэлээд хэдэн ном байгаа болхоор яг алийг нь оруулахаа мэдэхгүй байна.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.08.14 7:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
Паа та 2 диваажин руу бүр лифтээр очихоор шийдчихжээ

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.09.14 4:31 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jul.18.14 5:51 pm
Posts: 83
mmiracle wrote:
Паа та 2 диваажин руу бүр лифтээр очихоор шийдчихжээ

+1 :-)

_________________
Тэнгэр өөд...


Top
   
PostPosted: Oct.11.14 2:21 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
nomoo orulkumu bs nomniihoo listiig


Top
   
PostPosted: Oct.11.14 12:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6431
boblok wrote:
nomoo orulkumu bs nomniihoo listiig

Өнгөрсөөн. Чамайг үг хэлэх гэсээр байтал диваажингийн цахилгаан шат тасарчихсан. Ганц фэн нь сэтгэгдэл оруулахгүй байна гээд Грийнвүүд сүүлээ шарвачихсан.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.14.14 10:58 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
croftoo chi nomoo omnoos n oruulad dusgachil da thu. greenwood zawgui bgam blguide hed honog tag bolchlo


Top
   
PostPosted: Oct.14.14 11:09 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
БҮЛЭГ 40

Нэмж тоноглосон “Боинг-727” онгоц Гранд-Каньоны дээгүүр 35 мянган футын өндөрт нисэж байлаа. Урт зүдэргээтэй өдөр байв.
Бүсгүй “Скотт Индастриз” компани Сан-Францискогоос хойш сая акр ой авсан гэрээнд гарын үсэг зурахаар Калифорни руу явж буй нь энэ ажээ. Тэрээр шаггүй ашигтай гэрээ хийж дөнгөжээ.
“Өөрсдөө л буруутай. Намайг хуурахыг оролдох хэрэггүй байсан юм. Тэд цистерний хийдийн нягтлантай анх удаагаа ажиллаж байна гэж мөрийцөхөд ч бэлэн байна” гээд Миган гэнэт чангаар хөхөрчихлөө.
Үйлчлэгч хүрч ирэн,
-Скотт авхай, танд ямар нэг юм хэрэгтэй юу? гэв.
Бүсгүй тавиур дээр бөөн сонин сэтгүүл байхыг харан тэрээр сонин сэтгүүл эргүүлэх завгүй ажил ихтэй байснаа санав.
-Надад “Нью-Йорк таймс” аваад өгөөч гэв.
Бүсгүйн харц эхний нүүрэн дэх нийтлэл дээр тогтлоо.
Уг нүүрэнд Хаймегийн зураг байх агаад дор нь:
“Өчигдөр Севилье дэх банкыг дээрэмдэх үедээ баскчуудын салан тусгаарлах үзэлтнүүдийн ЕТА байгууллагын манлайлагчдын нэг Хайме Миро шархдан цагдаагийнханд баригджээ. Мөргөлдөөний үеэр террористуудын нэг Феликс Карпио амь эрсэджээ. Испанийн Засгийн газар Мирог эрэн сурвалжилж байжээ…” гэсэн байв.
Миган уншиж дуусаад удтал хөдөлгөөнгүй суун өнгөрснийг эргэн санав. Өнгөрсөн бүхэн түүний нүдний өмнө эртэий нэгэн зүүд мэт харанхуй манан дундаас бүдэг бадаг харагдах ажээ.
“Миган аа, энэ тэмцэл удахгүы дуусна. Ард түмэн дэмжиж байна. Бид зорьсондоо хүрнэ… Би чамайг намайг хүлээгээч гэж гуйхыг хүсч байна”
Бүсгүй харшид, цэцэрлэгт гээд хоёр ч удаа Хаймегийн аминд орсон. “Үгүй яасан ч үгүй. Тэд түүнийг алахыг би яасан ч зөвшөөрөхгүй” гээд дэргэдээ байх харилцуурыг аван нисэгчид,
-Онгоцоо эргүүл, бид Нью-Йорк руу буцна гэв.

***

Ла-Гуардиягийн нисэх буудал дээр түүнийг лимузин хүлээж байв. Бүсгүй шөнийн хоёр цаг ажил дээрээ бага Лоуренс Грей түүнийг хүлээж байлаа. Түүний эцэг олон жил компанийн өмгөөлөгчөөр ажилласан бөгөөд одоогоор чөлөөндөө суусан ажээ. Хүү нь эцэгтэйгээ яг адил ухаалаг, бас шударга нэгэн байв.
-Та Хайме Мирогийн тухай юу мэдэх вэ? гэж Миган олон таван үггүй шууд асуув.
-Энэ чинь баскийн террорист, ЕТА-гийн толгойлогч хоёр хоногийн өмнө байхаа би түүнийг баригдсан гэж уншсан санагдана гэж тэрээр хариулав.
-Яг зөв. Засгийн газар түүнийг шүүхэд өгөх гэж байна. Шүүх хурал дээр манай хүн байхыг би хүсэж байна. Хэнийг манай улсын хамгийн сайн өмгөөлөгчид тооцдог вэ? гэж бүсгүй асуув.
-Миний бодлоор Кертис Хейман болов уу.
-Үгүй ээ, тэр дэндүү шударга хүн. Бидэнд “Буруу зөвгүй бужигнуулчих” хүн хэрэгтэй байна гээд хэсэг зуур бодолд автаад,
-Майк Роузентэй холбоо барь гэв.
-Миган аа, тэр зуун жилээр ч түрүүлэн ажилладаг хүн шүү.
-Тэгвэл түүнтэй тохиролц. Тэр Мадридын шүүх хуралд суух хэрэгтэй байна гэж Миган хэлбэл залуу эр хөмсөг зангидан,
-Испанийн улстөрийн дотоод хэрэгт хутгалдах эрх бидэнд байхгүй шүү дээ гэлээ.
-Үгүй ээ, бид тийм эрхтэй. Өимгөөлүүлэгч манай найз шүү гэхэд нь тэрээр бүсгүйг анхааралтай ширтэн,
-Танд хувийн гэмээр асуулт тавьж болох уу? гэвэл,
-Хэрэггүй ээ, ажилдаа ор гэж эрс хариулав.
-Би бололцоотой бүгдийг хийнэ.
-Ларри …
-Аан?
-Боломжгүйг ч гэсэн хийнэ шүү гэх бүсгүйн дуунд бат хатуу зан тодров.

***

Хорин минутын дараа гэхэд бага Лоуренс Миганы өрөөнд орж ирэн,
-Би Майкл Роузентэй ярилаа. Би түүнийг сэрээчих шиг боллоо. Тэр тантай өөрөө ярих гэнэ хэмээлээ.
Миган харилцуураа аван,
-Ноён Роузен уу? Тантай ярьж байгаадаа баяртай байна. Та бидэнд танилцах учрал олдож байгаагүй ч гэлээ бид сайн нөхөд болно гэж надад санагдах юм. Олон үн ашиг хонжоо хөөж “Скотт Индастриз”-ыг шүүхэд өгдөг юм. Тэгээд надад бусдаас илүү сонсогдож байна. Мэдээжийн хэрэг би танд чамгүй шагнал …
-Скотт авхай …
-За?
-Би гэнэтийн сюрпризээс татгалзахгүй л дээ. Гэвч та намайг тэвдүүлж байна шүү.
-Ойлгосонгүй.
-Тэгвэл би танд тайлбарлаж өгье. Шуудхан хэлэхэд намайг буруу замаар будаа тээлгэсний хэрэггүй. Одоо шөнийн хоёр цаг болж байна. Гэтэл шөнийн хоёр цагт ердөө л нэг ажил санал болгох гэж утасдахгүй биз дээ…
-Ноён Роузен…
-Майк гэж болно. Бид сайн найзууд болох гэж байгаа байх аа. Тэгвэл найз нар бие биедээ итгэдэг биз. Та намайг цагдаагийн саварт орсон баскийн террористыг суллуулахаар Испани руу явуулах гэж байна гэж Дарри надад хэлсэн гэв.
-Тэр террорист биш ээ … гэж Миган эхэлснээ тэр даруй түгдрэн,
-Тийм ээ хэмээн дуу нь сулрав.
-Энэ хэрэг яагаад таныг зовоох болов? Тэр зандалчин эр буу нь баарсан гэж “Скотт Индастриз”-ийг шүүхэд өгөө юу? гэлээ.
-Тэр …
-Уучлаарай, найз минь. Гэвч би танд тусалж чадахгүй нь. Би бараг хагас жил усанд орох цаг гаргаж чадахааргүйгээр нарийн хуваарьтай хүн. Гэвч би танд хэдэн өмгөөлөгчийг зөвлөж чадах …
“Үгүй ээ, Хайме Мирод чи л хэрэгтэй” гэж Миган бодов. Гэнэт Испани тэс өөр орчлон, тэс өөр цаг хугацаанд байгаа мэт санагдаж, энэ хэрэг нь ямар ч найдваргүй санагдаад явчихлаа.
-Хэрэггүй ээ. Энэ үнэндээ хувийн хэрэг л дээ. Таныг залхаасан бол өршөөгөөрэй гэж бүсгүй өгүүлэв.
-За яахав! Энэ бол таны хүрээний хүмүүсийн араншин л даа. Гэсэн ч үнэндээ хувийн хэрэг юм бол ч өөр хэрэг шүү. Миган аа. Үнэнийг хэлэхэд би “Скотт Индастриз”-ын тэргүүн Испанийн террористыг яагаад суллах гээд улайраад байгааг мэдэх хүсэлдээ автчихаад байна. Маргааш хамт хооллож болох юм биш үү. Танд зав бий юу? гэлээ.
Бүсгүй юу ч болсон санаснаа гүйцээхээр хатуу шийджээ.
-Мэдээжийн хэрэг зав бий.
-Тэгвэл “Ле Сирк”-д нэг цаг уулзъя хэмээн өмгөөлөгч хэлэхэд Миган урам орон,
-За яамай даа гэвэл,
-Ширээ захиалчих. Гэхдээ танд дуулгах нэг зүйл байна гэж өмгөөлөгч эр хэлэв.
-Юу тэр билээ?
-Би сониуч нь дэндсэн эхнэртэй хүн шүү!
Тэд “Ле Сирк”-т уулзжээ. Үйлчлэгч тэднийг ширээнд суулгасны хойно Майк Роузен,
-Та амьдаараа зурган дээрхээсээ ч үзэсгэлэнтэй юм аа. Энэ тухай бүгд танд хэлдэг нь лав биз хэмээн бүсгүйн гоо үзэсгэлэнг өөрийн эрхгүй шагшин байгаагаа илэрхийлэв.
Өмгөөлөгч эр давжаа биетэй, хааш яйш хувцасласан нэгэн байсан боловч толгой нь тун нарийн ажиллах агаад ер бусын гярхай харц нь тодоос тод ялгарах ажээ.
-Та миний сониуч занг хөдөлгөчихлөө. За тэгэхээр Хайме Миро танд юуны хэрэг болоо вэ? гэж асуув.
Тун ихийг ярих хэрэгтэй байв. Гэвч Миган ердөө л,
-Тэр миний найз. Би түүнийг үхүүлмээргүй байна гэв.
Роузен урагш бөхийн,
-Өнөө өглөө би сонинд түүний тухай юу бичиж байгааг үзлээ л дээ. Хуан Карлосын Засгийн газарт түүнийг цаазлах ч багадах билээ. Түүнд тоочоод баршгүй дотор муухайрам олон ял тулгаж байна лээ гээд бүсгүйн царайг сонжоод,
-Өршөөгөөрэй, би тантай илэн далангүй ярих ёстой. Миро их завгүй хүн байна. Тэрээр банк дээрэмдэж, машин дэлбэлж, хүн алж…
-Тэр алуурчин биш ээ. Тэр эх оронч. Тэр өөрийн эрхийн төлөө тэмцдэг юм.
-За-за. Би ч гэсэн ийм баатруудад дуртай л даа. Та надаас юу хүсээ вэ?
-Түүнийг аврахыг.
-Миган, би танд үнэнийг хэлж чадах тийм л сайн найзууд шүү. Исус ч түүнийг аварч чадахгүй. Та ёстой л ид шидийг л …
-Би ид шидэнд итгэдэг. Та надад туслах уу … гэж Миганыг хэлбэл тэрээр бүсгүйг анхааралтай ширтэн,
-Юмыг яаж мэдхэв. Найзууд үүний тулд л байдаг биз. Та махан таташ идэхгүй юу. Энэ махан татшийг европ маягаар хийдэг гэж би сонссон шүү гэлээ.
Мадридаас факсаар илгээсэн мэдээлэлд “Европын хэд хэдэн өмгөөлөгчтэй ярилцлаа. Тэд Мирог өмгөөлөхөөс татгалзаж байна. Шүүхэд үг хэлэх зөвшөөрөл авахыг оролдсон. Шүүх миний хүсэлтийг хэрэгссэнгүй. Танд ид шидийг үзүүлбэл би тун их баярлахсан. Гэтэл Исус амь ороогүй л байна. Буцаж очлоо. Тантай үдийн хоолонд уулзъя. Майк” гэжээ.
Шүүх 9 сарын 17-нд хийхээр товлогджээ.
-Миний уулзалтуудыг бүгдийг нь хойшлуул. Би Мадрид руу ажлаар явлаа гэв.
-Та тэнд хэр удах вэ?
-Мэдэхгүй ээ.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Oct.14.14 11:39 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Боблоокт тоогдох гээд энэ их ажлын хажуугаар хэдэн хуудас оруулж байхад бүр таг чиг шүү. Арай ч дээ :bawling:

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 300 posts ]  Go to page Previous 18 9 10 11 12 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited