#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.24.17 5:41 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 53 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Aug.10.13 5:31 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.07.13 2:49 pm
Posts: 27
Location: хаа нэгтээ
ийм ном оруулвал уншихуу?? :laugh5:
,,,,детектив маягийн зохиол,,,,
дэлгүүрүүдээр байдаг л даа уг нь :frog:

_________________
лиалиа..-


Top
   
PostPosted: Aug.10.13 9:58 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Jun.27.13 7:59 am
Posts: 43
Детектив зохиолд дуртай шүү :wd:
Амжилт хүсье!

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Top
   
PostPosted: Aug.10.13 10:05 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 12747
Location: Düsseldorf, Germany
:bigthumpup: unshii

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Aug.10.13 10:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16492
Уншио

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.10.13 11:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6375
Алуурчин өргөмөл охин гэхээр их л эвгүй охин байна даа. Уншъя :mrgreen:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.10.13 11:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6219
Location: Энд
Унший номыг нь авна гэж боджийгоод яг авах болсон дуусчихсан байсан шд

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.11.13 12:49 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 865
Уншна

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Aug.11.13 7:53 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Уншихгүй бол үхлээ

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Aug.11.13 8:10 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Энэ чинь Танихгүй эмэгтэйн захидалтай адилхан жижигхэн нарийнхан ном мөн билүү

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Aug.11.13 8:16 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6219
Location: Энд
Үгүй бичгийн цаасны 1/4 хэмжээтэй

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.11.13 10:21 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
Бүгд уншина даа

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Aug.13.13 8:34 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.07.13 2:49 pm
Posts: 27
Location: хаа нэгтээ
1
Хэрэв таны амьдралд учирсан эр хүн үүдний өрөөнд гутлаа нямбай гэгч нь тайлж гутлын тавиур дээрээ тавьдагь хувцасаа хаа сайгүй тараан хаядаггүй, угаалгын өрөөнд гар нүүрээ угаасны дараа толио ус болгохгүйгээр цоргоо хааж чаддаг овсгоотой бол энэ хүнээс болгоомжлох хэрэгтэй гэж би зөвөлмөөр байна. Чухам нэг эмэгтэйд яг ийм явдал тохиолдсон юм. Миний танилууд дотор “үлгэр дууриал болохуйц эр хүн” гэсэн тодорхойлолттой ганцхан эр хүн бий. Тэр хүн бол Родион Кутепов, миний дотний найз эхнэр Неля нь бол Родя гэж дуудана. Родька бол жинхэнэ эр хүн билээ. Тэр тамхи татдаггүй, архи ч уудаггүй, нэг ч зоос дутаалгүй цалингаа эхнэртээ өгдөг нэгэн. Ер нь цалингаа өгдөг байсан гэсэн нь дээр байх учир нь одоо Кутепов одоо маш их мөнгө олдог болсон. Тэр газрын байршилын зураглал хийдэг нэгэн пүүсийн эзэн юм. Өмнө нь Родион БХЯ-д газрын байршилын зураглал хийдэг байхдаа хурандаа цолтой болж, харин эхнэр Нелька нь тар үед герман хэлний багшаар сургуульд ажилладаг байлаа.
Биднийг 1р курсээ төгсөх үед тэр 2 гэрлэцгээсэн юм. Тэдний хурим маш сүрлэг болж сургууль даяараа тэмдэглэцгээсэн дээ. Үнэндээ Родька залуу хүн атлаа хөгшин хүн шиг сэтгэхүйтэй байсан. Сүйт бүсгүй нь хайр дурлалаасаа болж, өрнөж байсан үйл явдлыг үнэн гэдэгт итгэж чадаагүй юм боловуу гэж надад санагдсан юм. Учир нь 19н настай хөвгүүн хэзээ ч архи бол элэгний дайсан, эсвэл “бүсгүйгээ үнссэн л бол гэрлэх ёстой” гэж хэлж чадахгүй шүү дээ. Ингээд гашуун байна гэх хуримын уухай холдож залуу хос ердийн амьдралд орох үед паспортын дагуу бол Родька 20 нас ч хүрээгүй атал сэтгэл санаагаараа бүр тавин хэдтэй өвөө шиг гэдэг нь тодорхой болжээ. Удаан хугацаанд бид найз нөхөд явсны хувьд Родяг өчүүхэн ч архинд халсан байхыг хараагүй гэж хэлбэл та итгэхгүй биз. Тэр мөнгийг хэзээ ч дэмий үрдэггүй, арвич хямгач эмгэн шиг гэртээ ямар ч хамаагүй аар саар зүйл авчирдаг, эхнэрээ хуурч мэхэлдэггүй, хажуугаар нь охиноо хичээнгүйлэн өсгөдөг байлаа. Түүнийг гэртээ байх үе нь би зориудаар хараал хэлж, бүр өмнө нь нүцгэлэх зэрэг ямар нэг этгээд зүйл хиймээр санагддаг байсныг нуух юун. Мэдээж иймэрхүү танхай үйлдэл хийх нь яавч зүйд нийцэхгүй тул надад биеэ барьж байхын тулд ихээхэн тэвчих хэрэгтэй болдог байлаа. Неля яагаад ийм нөхрөөс салаагүй юм бол гэдэг асуулт надад ойлгомжгүй байсан. Тэр нөхрийгөө бодвол огт өөр , сэргэлэн, үдэшлэг,наргиан , хэрүүл маргаанд дуртай, үргэлж инээж хөхөрч явдаг эмэгтэй. Родя хэзээ ч эхнэртээ уурлаж байгаагүй, бүр түүнийг гэртээ ирэхэд нь шил архи, гитар барьсан арван хэдэн хүн сууж байсан ч огт тоодоггүй байсансан. Тэр зүгээр “үдшийн мэнд” гэж бувтнаад л өрөөндөө орно.
Гэвч Родяг ирсэн л бол наргиан цэнгээн тэр дороо зогсдог нь ёс байв. Зочид сандралдан гадуур хувцасаа барин гарахаар үүдрүү тэмүүлэх үед: “хөөе залуусаа хаачих нь вэ? Архиа ууж дууссангүй шүү дээ!” гэж Неля тэдний араас хашхирч байгаа нь сонсогдоно.Хэрэв хүмүүс архиа гүйцэд уулгүй зугтах мэт сандралдан гарч байгаа бол Родион орчин тойрныхондоо ямар сэтгэгдэл төрүүлдэг болохыг та төсөөлж байна уу? 2-р курсэд Нелька нөхрөө араар нь тавьсан юм. Нөхөр нь нэг удаа санаандгүй гэртээ гэнэт ирээд эхнэр нь итали хэлний аспирант залуугийн өвөрт хэвтэж байхыг олж харжээ. Хэрэв бух үүнийг харсан бол яах байсныг та төсөөлөх ч үгүй биз. Бие бинээсээ хөнжлөө булаацалдах хосуудын орны дэргэд Родя хэсэг зогсон харж байснаа гараад явчихав. Айсан Нелька тэр даруй хэдэн хувцасаа цүнхэндээ чихэж аваад ээжийндээ очихоор алга болж өгсөн юм. Гэтэл маргааш өглөө нь нөхөр нь юу ч болоогүй юм шиг эхнэрээ гэрт нь буцааж авчраад дахин энэ талаар нэг ч удаа дурсаагүй билээ. Родягийн ийм уужим дотор бүхнийг алмайруулсан бөгөөд дараагийн таван жилд Нельоад хэзээ я нөхрөө хуурах бодол төрөөгүй ч, удалгүй хуучин зуршилдаа эргэн орж, хормойн явдлаа маш сайн нууцалдаг болсон билээ. Родя дахиж хэзээ ч гэнэт орж ирж түүнийг айлгаагүй бол харин Нелька одоо болтол түүнийг хуурсан хэвээр л байгаа. Долоо хоногийн өмнө Нелька надруу утасдаад:
-Дарья, сонс. 6-р сарын 1нд миний төрсөн өдөр гэлээ.
-Би санаж байна аа, юу авах вэ? Гэж асуулаа.
-Мэдэхгүй юм надад юм бүхэн бий гээд Неля инээж байна.
-Тэгэхлээр би найзуудаа 5н цагт харин чамайг 3н цагт хүлээж байна шүү гэж Нельоа хэлэв.
-Яагаад би гэж? Гайхаж асуулаа.
-Юу гэсэн үг вэ? Хэмээн Нелька ундууцаад, хэн нэгэн надад туслах хэрэгтэй биздээ.
Гэхдээ та бүхэн намайг загас арилгах ч юм уу, өөр ямар нэг юм хийнэ гэж бүү бодоорой. Родя тэртээ тэргүй саяар нь эргэлдүүлж байгаа хүн, тэр 2-ын санхүү нь сайжирсаны дараа Кутеповынхан Ложкино тосгоны захад байшин бариулсан болхоор би 5 минут яваад л хүрчих газар. Неляд гэрийн ажилтан, тогооч байдаг, хэрэв тэд үдэшлэг зохиох болбол үргэлж тогооч зөөгч нарыг хөлсөлдөг. Тийм болохоор Неля чухам ямар учраас намайг гарын доорхи хүч болгон ашиглах гэж байгаа нь тодорхойгүй ч би ямар татгалзалтай биш.


_________________
лиалиа..-


Top
   
PostPosted: Aug.13.13 10:11 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.07.13 2:49 pm
Posts: 27
Location: хаа нэгтээ
-За яахав би очно гэж амаллаа. Гэвч Нелькагийн санаа нь амарсангүй, өнөөдөр тэр дахин утасдаад:
-Цаг өөрчлөгдсөн шүү, бүх хүмүүсийг 17:00 цагт харин чамайг 14.00 цагт хүлээж байна шүү гэлээ.
-Би тэгьеээ гэлээ.
-Битгий хоцроорой.
-Ойлголоо.
-Мартсанаас чамайг ганцаараа ирнэ гэдэгт итгэж байна шүү.
-Би хэсэг балмагдсаны дараа: “Уучлаарай, би чамайг бүх хүмүүсийг дуудсан юм байх гэж бодсон юм. Зайка, Маня 2 үсчин явсан. Аркадий шинэ хослол авсан байналээ. За яахав чи тэдний бэлгийг авна биз.
-Өө бурхан минь, гэж Неля хашхираадь тогтож хайрла, битгий тэнэг загнаад бай гэлээ. Мэдээж би залуусыг хүлээж байна, гол нь чамайг хархүүтэй ирэхүү үгүй юу гэдгийг чинь асууж байна шүү дээ.
-Ямар утгаар?
-Шууд утгаар нь!? Чамд тийм юм байдаг биздээ?
-Байхгүй ээ яасан хэрэгтэй юмуу? Чи ганц бие эмэгтэйг баяртаа оролцуулдаггүй юмуу?
-Неля “Дарья тэнэглэхээ больж үз. Ганцаараа гэдэг чинь сайн байна, тэгвэл Викторыг чи өөрийнхөө амраг гэж хэлээрэй.”
-Хэн гэнээ?
-Виктор Ханышив
-Би тийм хүнийг мэдэхгүй юм байна. Хэн юм бэ тэр чинь?
-Миний амраг байгаа юм.
-Тэгвэл би ийм тэнэг зүйл хийх ямар хэрэг байна?
-Бурхан минь чамтай ярилцах ямар хэцүү юм бэ? Гэж Неля шивэгнээд, ийм гэнэн байж болох уу даа. Витька миний амраг, гэтэл би түүнийг амраг гэдэг утгаар нь урьж болохгүй шүү дээ. Ийм учраас чамаас гуйх юм бол энэ залуутай эрт ирж танилцаад, Родькагийн нүдэн дээр түүнийг нэг хоёр үнсэхэд л болно.
-Үгүй би яаж....,
-Чи намайг аврахыг хүсэхгүй байна уу? Гэж Неля тунирхаж эхэллээ. Би зүгээр л дэмий шахуу зүйл гуйж байна шүүдээ? Тийм хэцүү байна гэж үү? Миний төрсөн өдөр шүүдээ.....
-Гэхдээ л....
-Чамд үнэхээр хэцүү санагдаж байна уу?
-Гэвч...
-Чи ийм хүн байсан юмуу? Тэгээд миний найз гээд байгаа юмдаа!
-Заза тэгье ээ гэж би зөвшөөрлөө.
-Маш сайн гэж Неля хөгжилтэй гэгч нь хэлээд, - битгий хоцроорой гэв.
-Ойлголоо.
-Мартсанаас Витькаг таньдаг гэж бусдад ам алдуузай.
-Гэхдээ...
-Дарья!!!
Хэн нэгэн хөлөө дэвслэн надруу хашхирч эхэлбэл би тэр дороо бууж өгдөг муу зантай.
-Санаа зоволтгүй.
-Эргэн тойронд минь эргүү юмнууд байхад уурлахгүй байх гэж үү? Гэж Нелька хэлээд утсаа таслав.

_________________
лиалиа..-


Top
   
PostPosted: Aug.14.13 12:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6219
Location: Энд
Иван Подушкиндаа бүр дасчихсан байна шд. Уншиж эхлээд юу вэ хэн бэ гэж бодлоо шд. Энэ удаа мөрдөгч нь эмэгтэй бололтой.

Баярлалаа :hoho: :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.14.13 1:04 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 12747
Location: Düsseldorf, Germany
:wd: thanks! unshij ehelsen shu!

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Aug.14.13 6:48 am 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.17.12 8:00 pm
Posts: 70
za amjilt sain bichin shuu baby...amjilt.~


Top
   
PostPosted: Aug.14.13 4:17 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.07.13 2:49 pm
Posts: 27
Location: хаа нэгтээ
Хоёр цагт таван минут дутуу байхад би гэрээсээ гарч, Нелягийн гэрт гүйж хүрсэн боловч хачирхалтай нь голын хаалга нь түгжээтэй байв. Холгүйхэн нээлттэй цонх нь харагдаж байна. Миний бодлоор хэрэв цонх онгорхой байгаа л бол заавал хаалгаа түгжих хэрэггүй баймаар. Спортоор хичээллэдэггүй хэн ч байсан хашаа даваад ороход ядах юмгүй. Би цонхонд дөхөж очоод “Нелька чи хаана байна?” гэж асуухаар орилох гэтэл хэлэх үг хоолой дээр тээглэчихэв. Учир нь өрөөний голд Родя зогсож байх агаад би түүнийг хажуунаас нь харж байсан тул бараг 185 см өндөртэй, 140 кг гаруй жинтэй бөөн булчин болсон Кутеповын биеийг танихад тийм ч хэцүү зүйл биш байлаа. Тийм ээ, тэрний булчин болсон биеийг нь хэлж байна. Родион намайг бодвол үлгэр жишээч амьдралтай. Долоо хоногт гурван удаа бэлтгэл хийдэг учраас нэг дусал ч илүүдэл өөх байхгүй гэсэн үг. Ер нь бол Кутепов маш хүчтэй, бөөн булчин шиг харагддаг ч энэ нь алдаатай үнэлэлт болох биз. Гэтэл цүнхүүр маш нүд хальтармаар зүйл харагдсан тул өөрийн эрхгүй цонхны тавцангаас зүүгдэхэд хүрлээ. Родягийн өмнөх сандал дээр Неля сууж байх бөгөөд хайртай нөхөр нь хөөрхий найзын минь толгойг мушгиж байгаа харагдана. Кутепов аварга том гараараа эхнэрээ тэврэн авлаа. Бүх зүйл таван сек-ын дотор болж өнгөрөв. Родя эхнэрээ биендээ хүчлэн шахахад Нелягийн яснууд шажигнах нь сонсогдлоо. Тэр хөөрхий Нелягийн эрүүнээс нь өргөж байгаад бүр хорсолтой нь аргагүй, маш хүчтэйгээр огцом цохилоо. Неля ямар ч дуу гаргалгүй сандалруу нисэн унаж, амьгүй мэт гулдайж, толгой нь унжив. Гэнэт миний хөлний ул загатнах шиг болж, би цонхны тавцангаас холдонгуутаа харуул байдаг бяцхан байшин руу хар хурдаараа гүйлээ. Гэгээн эцэг минь би аллагын гэрч боллоо шүүдээ. Ийм байсан юм байжээ? Родька эхнэрээ өөр хэн нэгэнтэй байхад нь барьж авсан байх нь. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдаг. Бодоод байхад энэ удаагийн хэрэг явдал нэлээн ноцтой байсан учраас л нөгөө Кутеповын өгөөмөр тэвчээртэй зан нь алдарч өөрийнхөө таагүй асуудлыг нэг мөр цэгцэлхээр шийдэж. Зочид ирэх хүртэлх хугацаа хангалттай, харин Родяд Америк явах тийз нь бэлэн байгаа биз. Гэхдээ намайг 14н цагт ирнэ гэж төсөөлөөгүй нь лавтай. Би хар сүүлт зээрнээс ч хурданаар цэцэгт мандал дээгүүр харайлгаж явлаа. Алуурчин яавч зугтаах ёсгүй. Тиймээ Нелька үргэлж ийш тийшээ үсчиж, хүн бүхний санааг зовоосон тогтворгүй зантай нь үнэн, гэхдээ энэ бол түүнийг алах шалтгаан биш шүү дээ. Улаа бутран хөлөрч, цамц нь урагдсан миний бие улаан галзуу амьтан харуулын байшинд шуугин орлоо.
-Дарья Ивановна? Гэж ээлжийн ахлах жижүүр Коля гэдэг өхөөрдөм залуу намайг гайхан харж асуугаад, -Юу болсон юм бэ? Та зараатай хамт ууранд сууж байгаад ирсэн юм шиг байх чинь гэлээ.
-Кутепов дөнгөж сая эхнэрээ алчихлаа гэж би шивэгнээд, дөнгөж сая. Би цонхоор нь харсан бушуухан түүнийг бариад аваач гэлээ.
-Хөөе Славка, хэмээн Константин хашхираад, -Мишкаг авч яваад тэнд юу болоод байгааг мэдээд ир гэж тушаалаа.харин Дарья Ивановна та энд жаахан сууж амар, бага зэрэг валерианы /зүрхний дусаалага/ дусал өгөх үү? Гэж тэр асууж байна. Сергей Родионович яах гэж тэгэх билээ? Их сайн хүн шүү дээ. Магадгүй та андуурсан юм бишүү? Гэв.
-Үгүй ээ, гэж би бувтнаад хамгаалалтын залуусын хойноос гүйлээ. Родион бол биеэ барьж чаддаг тул юу болоод байгааг ойлгоогүй дүр үзүүлж мэдэх л хүн. Слава хонх дарж амжаагүй байхад хаалга гэнэт нээгдэж Родя гарч ирэв.
-Юу болоо вэ? Гэж гайхан асууж байна.
Түүний зузаан уруул, өргөн нүүр сэтгэл хангалуун байдлыг илтгэх мэт. Би түүний бага зэрэг ядрангүй нүд, найрсаг инээмсэглэлийг ажиглан зогсохдоо тэвчээр минь барагдаж, шууд л Родя руу нисэж очоод өргөн цээжийг нь тэнхээгээрээ балбаж гарлаа.
-Өөдгүй новш би бүгдийг нь харсан шүү! Чи миний амыг таглаж чадахгүй, Дашагийн амыг нь таглахын тулд их мөнгөөр худалдаж авч чадахгүй гэдгийг санаж яв! Родион ядаж л чичирсэнгүй. Хэрэв хана очиж нүдсэн бол иймэрхүү үр дүнд хүрэх байсан биз. Кутепов миний бүсэлхийгээр эвтэйхэн гэгч өргөж аваад үүдний өрөөнд байдаг нэг сандал чиглэн алхав. Манайд байдаг Хуч нохойны толгойд хивсэн дээр шээх сайхан санаа төрөх үед Аркашка түүнийг яг ингэж өргөж аваад гадаа цэцэрлэгт гаргаж тавьдагсан.

_________________
лиалиа..-


Top
   
PostPosted: Aug.14.13 5:24 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.07.13 2:49 pm
Posts: 27
Location: хаа нэгтээ
-Юу болсон бэ? Хэмээн Родя намайг сандалд суулгангаа сонирхлоо.
Миша хоолойгоо засаад “Өршөөгөөрэй, гэхдээ таныг эхнэрээ цааш нь харуулчихлаа гэж Дарья Ивановна батлаад байх юм”.
-Хэнийг гэнээ? Гэж Родя асуугаад цааш ухарлаа. Неляг уу?
-Түүнийг бариад ав гэж би хашхираад одоо түүнийг бариад аваач! Миша чи ямар чөтгөрөө хийж түүнтэй ярилцаад байгаа юм бэ? Слава зүүн тийшээ гүйгээрэй, тэнд цогцос нь байгаа гэж нэмж хэллээ. Маш ихээр гайхсан Родион эргээд алхах гэтэл Михаил тэр доороо түүний замыг хааж зогсов.
-Михаил алив учрыг нь олоодохоё гээд, -Слвка очоод хараадхаач гэв. Родион инээмсэглэж байна. Тэгээд: “Дашка би чамайг детектив зохиол битгий их уншиж бай гэж аль хэдийн хэлж байсан байхаа? Одоо юу болж байгааг харж байгаа биздээ?” гэлээ. Славка цаад өрөөнөөс гараа савчиж “Юу ч алга байна” гэсээр гарч ирэв. Миний дотор дахиад нэг юм дүрэлзэх шиг болж: “Тэр эхнэрээ өдийд шатаачихсан, эсвэл булчихсан байлгүй дээ”.
-Хаана? Гэж Родион асуулаа.
-Хийн тогоонд эсвэл хүчилд хийсэн байх гэж би шивэгнэх шахуу хэлэв.
-Родион санаа алдаад, Дашка эмч дуудах уу? Гэж асуулаа. Гадаа бүгчим халуун байна, бодвол чи наранд цохиулсан бололтой. Хэзээ ийм айхтар халуун байсныг санахгүй байна. Москва орчим гэхэд итгэмээргүй юм гээч, Тунисд л ийм байдаг байх даа.
-Чи битгий олон юм яриад бай, удахгүй сэргийлэх ирнэ, харин чи нүглээ наманчилж, амиа алдсан миний найз эмэгтэй хаана байгааг хэлээд өгвөл дээр байх шүү.

-Неля! Хэмээн Родион хашхирлаа.
Би дургүйцсэн хэдэн үг хэлэх гэсэн боловч амаа ангайгаад хөшиж орхив. Үүдний өрөөнд эрүүл саруул, бүрэн бүтэн Неля хар эрчээрээ гүйн орж ирлээ.
-За бас яачихсан бэ? Гоо сайханч ирчихээд байна, удахгүй үсчин ирэх гээд байна. Сайн уу? Дашка, яагаад хүрээд ирээв?
-Юу яагаад гэж? Гээд би түгдрээд – чи 14.00 цагт ирээрэй гэсэн биз дээ?
- Ээ бурхан минь гэж, гээд тэр гараа алдлаад, юу ч ойлгоогүй байна шүү. Би арван дөрөвт биш дөрвөн цагт ирээрэй гэсэн шүү дээ. Гэртээ харьж үз, энд садаа болох хэрэггүй.
- Чиний хүзүү өвдөхгүй байна уу? Гэж би бутнав.
- Үгүй ээ, яагаад өвдөх гэж? Неля гайхан асуулаа. – Ер нь энэ гэрт юу болоод байна аа? Энд яагаад хамгаалалтынхан эргэлдэж байдаг билээ?
Родя инээдээ барьж чадалгүй,
-Даша дуудсан юмаа гэлээ.
Неля: -Яах гэж?
Родя уртаар амьсгаа аваад:
-Би чамайг боож алж байна гэж түүний нүдэнд харагдсан юм шиг байна лээ. Тэгээд л чиний цогцосыг нэхэж байгаа нь энэ. Үдэшлэгэнд бэлтгэхэд чинь саад болсонд уучлаарай, гэхдээ Даша маш эрс шийдэмгий аашилсан учраас үгэнд нь орохоос өөр арга байсангүй.
Неля надад ойртон ирж:
- Чи солиорчихсон юмуу?
- Бурханыг бодож гуйя, уучлаарай гэж би хэлээд,
- Гэхдээ арван хоромын өмнө Родион чиний хүзүүг хугалж байхыг би харсан шүү дээ.
Неля буйдан дээр өнхөрч унаад галзуу юм шиг хөхрөн, хөлөөрөө дэвсэлж гарлаа. Тэгээд Неля нулимсаа арчин босч ирээд:
- Бурхан минь чиний толгойд яаж ийм бодол орж ирдэг байна аа? Игорь Федерович надад иллэг хийж байсан юм. Тэр хүзүүний нугалмайнуудыг байранд нь оруулах гэж тэгдэг юм. Родя тэр 2 мэдээж адилхан, хоёулаа зуун кило хол давсан жинтэй, үсээ богинохон засуулдаг, хоёулаа хар үстэй. Үгүй мөн үзүүлж өгөх юмаа!
Родион ялдамхнаар инээмсэглэж:
- Дашенка , надад Нелячкаг алах ямар хэрэг байх вэ? Чи бодоод үз дээ, - ямар шалтгаан байж болох вэ? Гэж асуув.
- Яахав, шалтгаан бол байжил байгаа, жишээ нь тэр чамайг бүх насаар чинь... гэж би ярьж эхлээд хэлээ хазлаа. Одоо л надад гэр бүлийн урвалт шарвалтыг ярих нь дутаж гэнэ дээ. Нелька намайг хэзээ ч уучлахгүй, энэ ч үнэн шүү.
Родио юу ч бодолгүй инээмсэглэсэн хэвээр:
- Бүх насаар минь яасан гэж? Гэж асуулаа.
Би энэ хүнд байдлаас гарахын тулд цагыг нь олж:
- Үгүй.... үргэлж л чамайг зовоож байдаг шүүдээ гэж хэлж амжив.
Родя инээж:
- Харин ч үгүй дээ. Нелячка намайг хүмүүжүүлдэг, энэ нь ч зөв зүйтэй зүйл.
Энэ бол зөвхөн Кутеповоос л гарах үг мөн дөө. Хэрэв та бүхэн түүнийг зүгээр дүр эсгэж байна гэвэл том эндүүрэл болох болно. Родя бол хоёрхон долоо хоногтой гөлөг шиг л илэн далангүй нэгэн билээ.
Энэ үед Слава сэхээ авах мэт:
- Хэрэв Дарья Ивановна ингэж бөөн юм болгоогүй бол бид ирэхгүй л байлаа хэмээн өөрийгөө зөтгөх гэж оролдов.
- Ийм жигтэй санаа түүний толгойд орж ирсэн нь нэг их гайхаад байх зүйл биш гэж Неля тоомжиргүйхэн хэллээ.

_________________
лиалиа..-


Top
   
PostPosted: Aug.15.13 10:00 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6219
Location: Энд
Кк Даша ч баларлаа даа дараагийн удаа Дашаг хэн нэгнийг алчихлаа гэхэд энэ хавьд лав итгэх хүнгүй боллоо доо хөөрхий.

Баярлалаа энэ зохиолчийн номнууд санаанд оромгүй хүн гэмт хэрэгтэн болдог шүү

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.16.13 10:42 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.07.13 2:49 pm
Posts: 27
Location: хаа нэгтээ
2
Дараагийн өдөр нь үдийн хоолны дарааби цэцэрлэгт хүрээлэнд байдаг эвхмэл орон дээрээ хэвтэн, миний хажуугаар Маринины хоёр, Поляковын гурвын зэрэг зохиол хөглөрч харагдана. Өнгөрсөн жил уншсан ихэнхи детектив зохиолууд мартагдаж, би дахиад тэдэнтэй зууралдаж эхэлсэн нь өөртөө хийсэн нэг том нээлт байлаа. Энэ жилийн зун маш халуун байж, номин хөх тэнгэрээс нар хайр найргүй шарна. Нохойнууд хүртэл халуунаас дайжиж гэрт орцгоосон байлаа. Халуунд дуртайгаараа Хучик л миний хажууд үлдсэн байлаа. Энэ нохойн дэргэд хэн нэгэн хүн чихэр идэж байвал дэргэдээс нь холдож чаддаггүй зантай. Би “Монти” чихрийн цуглуулагын тагийг нээтэл өнөөх амттай сайхан чихрүүд хайлмал заваан зунгааг болсон байлаа. Халуун наран дор чихрээ тавина гэдэг яавч сайхан санаа бишээ.нойр хүрч мансуурмаар бүгчим агаартай байлаа. Би номны хуудаснуудыг эргүүлэвч унших сонирхол байсангүй, цай уух , эсвэл кофе уух ч хүсэл байсангүй. Мөн хайлж үзэмжээ алдсан чихрүүдийг хайрцагнаас нь гаргаж идэхээс дургүй хүрч байв. Ядаж байхад Хуч өөрийнхөө өөхөлсөн биеэр надад наалдаад хэвтчихсэн болхоор хажуунаас улайссан зуух шиг л төөнөж байлаа. Зуслан дээр нам гүм. Зайка, Аркадий хоёр ажилтай гээд алга болж өгсөн, ихрүүд үдийн хоолны дараа тайван гэгч нь унтацгааж байна. Надад хийгээд байх зүйл байдаггүй, тэгээд ч орон дээр дэмий хэвтээд байх сонирхол ч алга. Би улавчаа өмсөөд гал тогоо руу явлаа. Ер нь эцсийн эцэст энэ гэрийн эзэгтэй нь хэн болж байна аа? Бүх зүйлс хэвэндээ байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Гэр орны элдэв юмсаар оролдохын өмнө би Иркагаас: “Угаалгын газраас цагаан хэрэгслүүд авчирсануу?” гэж асуухад гэрийн ажилтан маань: “Бүр өчигдөр авчирсан шүү дээ” гэж байна.
- Сольсон уу?
- Лхагва гараг бүрт би сольдог.
- Хүнс бий юу?
- Үргэлж
- Өртөө рүү талханд яваад ирэхгүй юу?
Ирка мөрөө хавчаад:
- Гурвыг авчихсан байгаа.
- Тэгвэл зайрмаг? Магадгүй мартсан байлгүй?
- Машатай явбал мартах байх аа, гэж тогооч Катерина хөндлөнгөөс ярианд оролцоод, “Баскин-Робинс”-оос бүтэн хайрцагийг авч хийсэн байгаа гэлээ.
- Харин нохойнуудын хоол яасан бэ? Гэхэд
- Энд бэлэн байна шүү дээ.
Би яахаа мэдэхгүй нэг хэсэг чимээгүй зогслоо. Одоо тэгээд юу хийх болж байна аа? Уйдсан амьтан дээш өгсөж явтал асрагч Серафим Ивановтай тааралдав.
- Магадгүй би Анька, Ванька хоёртой зугаалдаг ч юм билүү гэж асуухад,
- Тэд нар дахиад 2 цаг унтаж амрах хэрэгтэй. Ер нь хүүхдүүдэд өдрийн дэглэм хэрэгтэй шүү. Та цэцэрлэгт очиж номнуудаа уншсан нь дээр байх гээд намайг бараг түлхэх шахам үүдний өрөөнд оруулчихав. Тэгээд: “Дарья Ивановна, явж үз, яв, яв та өмнө нь Анька, Ванька хоёрыг зайрмагаар дайлсан байна лээ, ингэж болох уудаа? Ийм жижигхэн амьтдад зайрмаг өгч болохгүй ээ гэж ярьсаар явав.
Би уйдаж залхсан тул “Пежо”-гоо асааж аваад өртөөн дээр очиж, номын дэлгүүрээр орвол тэнд сэтгэл татмаар зүйл байсангүй. Байгаа номнуудыг нь үзэж байхдаа:
- Нийслэл рүү явах хэрэгтэй юм байна даа, хэмээн би ямар нэг баярт үйл явдлыг зөгнөх мэт хэллээ.
Номын худалдаачин:
- Яах гэж? Надаас асуулаа.
- Шинэ гарсан номууд худалдаж авдаг юм уу даа.
- Тэнд шинээр гарсан номууд байхгүй ээ. Дашрамд хэлэхэд манай энд Москвагаас урьтаж шинэ номнууд ирдэг юм шүү.
Ямар ч найдлагагүй болсон би хэд хэдэн сонин сэтгүүл худалдан авч гэртээ авчраад эвхмэл орон дээрээ шидчихэв. Шар хэвлэлүүдийг унших сонирхол байсангүй. “Известия” дээр эргэлзээтэй гэмээр худал хуурмаг, уйтгартай нэгэн хэвийн мэдээллүүд дүүрэн байх жишээтэй. Зурагт үзээд ч нэмэр болсонгүй, хийгээд байх юм юу ч байхгүй учраас сунадаг оймс шиг удаан явах энэ цаг хугацааг ямар нэг байдлаар хороох хэрэгтэй байлаа. Гэрийнхнийхэ зөвөлгөөг тоолгүйгээр ядаж ганц хоёр сурагч авч хичээл заадаг ч юм билүү, тэгэхгүй бол уйдсанаасаа болж солиорох нь байна. Хэрэв юу ч хийхгүй байвал энэ нь жаргал гэж боддог хүмүүс ямар том эндүүрч байгаагаа мэддэг бол уу? Гэхдээ хэн нэгэнд бүхэл өдрийн турш орон дээрээ хажуулдаж хувтэх нь таалагддаг байж болох л юм, харин би энд үхэж байна. Эхэ үед гэнэт утас дуугарлаа. Би өгүүлшгүй ихээр баярлан утсаа автал Неля ярьж байна.
- Хөөе, чи завгүй байна уу?
- Үгүй ээ, чөлөөтэй байна гэж, би бараг хашхирах шахам хэлэв.
- Тэгвэл хүрээд ир, бэлэгнүүд ялгаж янзлах хэрэгтэй байна.
Ядаж хийх ажилтай болсондоо баярласан би үсээ ч самналгүй гэрээс гарч, Ложкины нөгөө талд хар эрчээрээ гүйж хүрэв. Нелягийн саруулхан гэрт цэцгийн баглаанууд тавилсан байх нь харагдав.
- Ямар их цэцэг вэ? Цэцгийн дэлгүүр нээж болохоор юм байна шүү дээ гэж би уулга алдахад, найз минь инээгээд:
- Замын хажууд зогсоод цэцэг зарна гэдэг сайхан л санаа, гэхдээ Родяд лав таалагдахгүй байх гэж би айж байна. За энэ ч яахав, номын сан руу явцгаая.

_________________
лиалиа..-


Top
   
PostPosted: Aug.17.13 5:06 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.17.12 8:00 pm
Posts: 70
zaa tsaash n bicheed baigaarai... adr chin 1000 ch bish yumaa gesen zondoo unshagchid huleej baigaa shuu~~


Top
   
PostPosted: Aug.17.13 10:21 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.07.13 2:49 pm
Posts: 27
Location: хаа нэгтээ
20 метрийн өрөөнд янз бүрийн сав баглаа боодолтой бэлэг, цэцэгсээр дүүрсэн байлаа. Бид шалан дээр сууж аваад бэлэгнүүдийг задалж эхлэв. Бэлэг бүрийг тод өнгийн цаасанд нямбайлан боож, туузаар чимэглэсэн байв. Зочин болгон өгөх бэлгэндээ санаа тавьсан нь илт, гэхдээ дүтүр нь нэрийн хуудас ч юмуу, эсвэл ил захидал хийхээ мартсан болотой. Нелька:
- Энэ балай баримлыг хэн хийдэг байна аа?, тэнэг гэдэг нь..
- Миний бодлоор зүгээр л юм гэж би хэлээд, Зайкад бол таалагдах байсан. Тэр нохойны баримал цуглуулдаг юм.
- Маш сайн юм боллоо гэж, Неля баярлаад, тэгвэл энэ новшийг Ольгаруу явуулчихая.
- Хэрэггүйдээ, гэж би эсэргүүцэх гэж оролдов.
- Неля миний хэлэхийг ч үл тоон “Харин энийг Машкад” гэлээ.
Харин энэ хайрцагтай “Моцарт” чихрийн цуглуулагыг хүүхдэд өгч баярлуулая. Тэгэхгүй бол Хучтай адилхан болчихоно, тэгээд ч Аля чихрийн харшилтай. Бид бараг гурван цаг сууж бэлэгнүүдийг янзлав. Эцэст нь нөгөө олон бэлэгнүүд ердөө дөрвөн хэсэг юм болж хувирлаа. Зарим нэгийг нь манай гэр бүлд өгсөн бол зарим нэгийг нь Нелька өөртөө үлдээхээр шийдэв.
- Үүнийг хардаа гэж найз маань нэг хүүхэлдэйг толгой дээрээ барьж сэгсрээд – үгүй мөн сонирхолтой улс юмаа, хэнд ийм юм өгөх санаа төрдөг байнаа?
Хүүхэлдэйг бодвол маш үнэтэй дэлгүүрээс авсан бололтой, маш дэгжин, ойролцоогоор 50 см өндөртэй, эргэлдсэн ганган даашинзтай, жижигхэн хөлөндөө бадмаараг шигтгэсэн цагаан арьсан гуталтай аж. Мөрөн дээр нь өтгөн, цайвар шаргал үс нь намирна. Жижигхэн хөөрхөн царайг нь том цэнхэр нүд, хэтрүүлэг гэмээр дээшээ дугуйрсан сормуус чимжээ. Хүүхэлдэйний баруун бугуйнд нь сувдан чимэгтэй цүнх унжиж байв.
Неля санаа алдаад:
- Энэ хүүхэлдэй надад ямар хэрэгтэй юм бэ? Гэлээ. Тэгээд ядаж танилцах хуудас ч байхгүй шүү. Хүмүүс чинь бүгд солиотнууд юм байна. Хоёр зуу гаруй зочид ирсэн байтал хэн ямар бэлэг өгсөнийг би санах гэж үү? Бэлэгнүүдийг ердөө ч нээж үзээгүй, тэднийг зөвхөн номын санд зөөж аваачиж байсан.
Би:
- Магадгүй, энэ хүүхэлдэй чиний охинд зориулагдсан байлгүй.
Неля инээд алдан:
- Тэгвэл Аля их баярлана даа. Энэ хүүхэлдэй тэр дороо л хогийн саванд орох байх шүү.
Би санаа алдаад, тийм ч юм уу гэж бодлоо. Алечка саяхан 14 нас хүрсэн. Гэхдээ эцгийгээ өвчсөн юм шиг дуурайсан, маш хэрсүү охин гэж хэлж болно. Аля бүх л өдрийн туршид хичээллэж, алтан медаль авахыг мөрөөддөг. Харин оройн цагаар түүний насны хүүхдүүд тосгон даяар тэнүүчлэх юмуу, эсвэл кино үзэж байхад, охин компьютерийн ард сууж байдаг. Гэхдээ охин элдэв хэрэггүй сайтруу орох юмуу, эсвэл тоглож байна гэж бодвол үгүй. Алячкагийн сонирхлыг татдаг зүйлүүд нь дан боловсролын хөтөлбөрүүд байдаг. Неля охинтойгоо сайн харилцаатай биш ч гэлээ, Родя охин хоёрын хүүрүнд олон нийтлэг сонирхол байдаг билээ. Нэг үгээр хэлбэл аав охин хоёр сонгодог хөгжим сониррхдог. Өнгөрсөн жил АЛя аавынхаа толгой эргүүлэм багажнуудыг ашиглан Локин тосгоны байршлын зураглалыг хийж чадсан юм. Томчуул Алячкаг хайрладаг, түүнийг хүүхдүүддээ үлгэр дуурайлал болгон үргэлж ярьдаг болохоор хүүхдүүд охинд их дургүй, хэзээ ч тоглоомондоо оролцуулдаггүй байв. Гэвч Аляд бол энэ зэргийн юм юу ч биш. Гэнэт миний ард , хөөх танд хаанааас энэ Сара Ли гараад ирэв ээ? Гэх Машкины дуу сонсогдлоо. Би эргэж хараад:
- Маня, Сара Ли гэж хэн юм бэ? Гэж асуулаа.
Охин:
- Энэ, Нелягийн гарт байна шүү дээ, та “Норфолкийн аймшиг” гэдэг киног үзээгүй юм уу?
Неля бид 2 нэгэн зэрэг:
- Үгүй ээ, гэцгээв.
Номыг нь хүртэл уншаагүй юм уу? Гэж охин гайхлаа.
- Би толгойгоо сэгсрэв. Мусечка, гэж Маня хашхираад, та ч үзүүлж өгөх юм аа. Дэлхий даяараа мэдэж байхад харин сонсоогүй гэж байх юм. Зөвхөн детектив зохиол худалдаж аваад байх хэрэггүй шүү дээ. Ингэхэд миний гэр бүлийн яагаад детектив зохиолыг ингэтлээ үзэн яддаг байна аа.
- Магадгүй та Харри поттерын тухай бас л уншаагүй биз дээ, гэж Маруська ёжилж байгаа нь дуулдана.
- Тэгээд энэ Сара Ли юугаараа тийм алдартай юм бэ? Гэж би сонирхож асуув.
- Үгүй ер, гэж Маня толгой сэгсрээд, барууныг бодвол оросод энэ хүүхэлдэй зарагдах нь бага. Харин Парист бол энэ хүүхэлдэйг хаа сайгүй худалдаалж байдаг.
- Тэгээд тэр юугаараа тийм онцгой юм бэ? Гэж Неля сонирхлоо. Маруська шүдээ зуух мэт:
- Энэ чинь алуурчин хүүхэлдэй.
- Юу гэнээ? Хэмээн би гайхсандаа босоод ирэв.

_________________
лиалиа..-


Top
   
PostPosted: Aug.18.13 1:06 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6219
Location: Энд
За үйл явдал эхэлж байгаа бололтой. Тэр жижиг цүнх нтр-д нь юм хум байна уу детектив зохиол ч сайхан шүү.

Баярлалаа :hoho: :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.18.13 1:37 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.28.12 4:55 am
Posts: 1301
Yay goe bn shuu

_________________
armed, legged, possibly brained.


Top
   
PostPosted: Aug.19.13 2:04 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
unshij bga shu, daraagiinhiig n' huleej bna :)

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Aug.22.13 11:41 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3619
Location: Өвөлд
:wd:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 53 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: yoonhee and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited