20 метрийн өрөөнд янз бүрийн сав баглаа боодолтой бэлэг, цэцэгсээр дүүрсэн байлаа. Бид шалан дээр сууж аваад бэлэгнүүдийг задалж эхлэв. Бэлэг бүрийг тод өнгийн цаасанд нямбайлан боож, туузаар чимэглэсэн байв. Зочин болгон өгөх бэлгэндээ санаа тавьсан нь илт, гэхдээ дүтүр нь нэрийн хуудас ч юмуу, эсвэл ил захидал хийхээ мартсан болотой. Нелька: - Энэ балай баримлыг хэн хийдэг байна аа?, тэнэг гэдэг нь.. - Миний бодлоор зүгээр л юм гэж би хэлээд, Зайкад бол таалагдах байсан. Тэр нохойны баримал цуглуулдаг юм. - Маш сайн юм боллоо гэж, Неля баярлаад, тэгвэл энэ новшийг Ольгаруу явуулчихая. - Хэрэггүйдээ, гэж би эсэргүүцэх гэж оролдов. - Неля миний хэлэхийг ч үл тоон “Харин энийг Машкад” гэлээ. Харин энэ хайрцагтай “Моцарт” чихрийн цуглуулагыг хүүхдэд өгч баярлуулая. Тэгэхгүй бол Хучтай адилхан болчихоно, тэгээд ч Аля чихрийн харшилтай. Бид бараг гурван цаг сууж бэлэгнүүдийг янзлав. Эцэст нь нөгөө олон бэлэгнүүд ердөө дөрвөн хэсэг юм болж хувирлаа. Зарим нэгийг нь манай гэр бүлд өгсөн бол зарим нэгийг нь Нелька өөртөө үлдээхээр шийдэв. - Үүнийг хардаа гэж найз маань нэг хүүхэлдэйг толгой дээрээ барьж сэгсрээд – үгүй мөн сонирхолтой улс юмаа, хэнд ийм юм өгөх санаа төрдөг байнаа? Хүүхэлдэйг бодвол маш үнэтэй дэлгүүрээс авсан бололтой, маш дэгжин, ойролцоогоор 50 см өндөртэй, эргэлдсэн ганган даашинзтай, жижигхэн хөлөндөө бадмаараг шигтгэсэн цагаан арьсан гуталтай аж. Мөрөн дээр нь өтгөн, цайвар шаргал үс нь намирна. Жижигхэн хөөрхөн царайг нь том цэнхэр нүд, хэтрүүлэг гэмээр дээшээ дугуйрсан сормуус чимжээ. Хүүхэлдэйний баруун бугуйнд нь сувдан чимэгтэй цүнх унжиж байв. Неля санаа алдаад: - Энэ хүүхэлдэй надад ямар хэрэгтэй юм бэ? Гэлээ. Тэгээд ядаж танилцах хуудас ч байхгүй шүү. Хүмүүс чинь бүгд солиотнууд юм байна. Хоёр зуу гаруй зочид ирсэн байтал хэн ямар бэлэг өгсөнийг би санах гэж үү? Бэлэгнүүдийг ердөө ч нээж үзээгүй, тэднийг зөвхөн номын санд зөөж аваачиж байсан. Би: - Магадгүй, энэ хүүхэлдэй чиний охинд зориулагдсан байлгүй. Неля инээд алдан: - Тэгвэл Аля их баярлана даа. Энэ хүүхэлдэй тэр дороо л хогийн саванд орох байх шүү. Би санаа алдаад, тийм ч юм уу гэж бодлоо. Алечка саяхан 14 нас хүрсэн. Гэхдээ эцгийгээ өвчсөн юм шиг дуурайсан, маш хэрсүү охин гэж хэлж болно. Аля бүх л өдрийн туршид хичээллэж, алтан медаль авахыг мөрөөддөг. Харин оройн цагаар түүний насны хүүхдүүд тосгон даяар тэнүүчлэх юмуу, эсвэл кино үзэж байхад, охин компьютерийн ард сууж байдаг. Гэхдээ охин элдэв хэрэггүй сайтруу орох юмуу, эсвэл тоглож байна гэж бодвол үгүй. Алячкагийн сонирхлыг татдаг зүйлүүд нь дан боловсролын хөтөлбөрүүд байдаг. Неля охинтойгоо сайн харилцаатай биш ч гэлээ, Родя охин хоёрын хүүрүнд олон нийтлэг сонирхол байдаг билээ. Нэг үгээр хэлбэл аав охин хоёр сонгодог хөгжим сониррхдог. Өнгөрсөн жил АЛя аавынхаа толгой эргүүлэм багажнуудыг ашиглан Локин тосгоны байршлын зураглалыг хийж чадсан юм. Томчуул Алячкаг хайрладаг, түүнийг хүүхдүүддээ үлгэр дуурайлал болгон үргэлж ярьдаг болохоор хүүхдүүд охинд их дургүй, хэзээ ч тоглоомондоо оролцуулдаггүй байв. Гэвч Аляд бол энэ зэргийн юм юу ч биш. Гэнэт миний ард , хөөх танд хаанааас энэ Сара Ли гараад ирэв ээ? Гэх Машкины дуу сонсогдлоо. Би эргэж хараад: - Маня, Сара Ли гэж хэн юм бэ? Гэж асуулаа. Охин: - Энэ, Нелягийн гарт байна шүү дээ, та “Норфолкийн аймшиг” гэдэг киног үзээгүй юм уу? Неля бид 2 нэгэн зэрэг: - Үгүй ээ, гэцгээв. Номыг нь хүртэл уншаагүй юм уу? Гэж охин гайхлаа. - Би толгойгоо сэгсрэв. Мусечка, гэж Маня хашхираад, та ч үзүүлж өгөх юм аа. Дэлхий даяараа мэдэж байхад харин сонсоогүй гэж байх юм. Зөвхөн детектив зохиол худалдаж аваад байх хэрэггүй шүү дээ. Ингэхэд миний гэр бүлийн яагаад детектив зохиолыг ингэтлээ үзэн яддаг байна аа. - Магадгүй та Харри поттерын тухай бас л уншаагүй биз дээ, гэж Маруська ёжилж байгаа нь дуулдана. - Тэгээд энэ Сара Ли юугаараа тийм алдартай юм бэ? Гэж би сонирхож асуув. - Үгүй ер, гэж Маня толгой сэгсрээд, барууныг бодвол оросод энэ хүүхэлдэй зарагдах нь бага. Харин Парист бол энэ хүүхэлдэйг хаа сайгүй худалдаалж байдаг. - Тэгээд тэр юугаараа тийм онцгой юм бэ? Гэж Неля сонирхлоо. Маруська шүдээ зуух мэт: - Энэ чинь алуурчин хүүхэлдэй. - Юу гэнээ? Хэмээн би гайхсандаа босоод ирэв.
_________________ лиалиа..-
|